news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Өндөр өсгийтэй охид эргэн тойронд алхалж хамгийн гоё гоёлоороо өөрсдийгөө чимэглэн нэгэн үдэш “Өндөр өсгийттэй” шоунд саатлаа. Үүдэнд байралсан анонсын урд хүрэлцэн ирсэн залуус зургаа татуулж, видео сурталчилгааны самбараар “Брикс” шөнийн клуб заалаа чимгэлсэн шоунд соёлтой залуус олноороо цугалжээ. Олны танил охид залуус ч чамгүй олон цугалсан партинд од, тод гэсэн тодорхойлолтгүй залуус маань ч дутхааргүй үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. “Dumond” брендийн ивээн тэтгэсэн “High heels” парти ингэж эхэллээ. Амралтын үдэш сонирхолтой үзүүлбэрүүдийг хүлээж суусан залуус ч сэтгэл хангалуун буцсан биз ээ. Уг шоуны үеэр “Гоёл-2014” наадмаас ирсэн топ моделууд “Dumond” брейндийн гуталтай тайзан дээр алхаж мэргэжлийн бүжигчидтэй өрсөлдөн. Бүжигчид моделуудын алхааг дуурайн алхаж тэднээс илүү биш ч дутахгүй гэдгээ харуулав. Мөн “Казаки Монгол” хамтлаг тайзан дээр эмэгтэй хүнээс илүү уян налархай хөдлөж тэнд байсан охидыг ёстой л тултал нь орилуулж, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрүүдийн нэг Яргуй буюу Үндэсний дуу бүжгийн чуулгийн бүжигчин М.Бямбаа өөрийн хамтлагтайгаа “High heels” шоунд саатаж сандалтай бүжгээрээ залуусын зүрхийг хайлуулах дөхөв. Нүсэр хөгжмийн аянд Циркийн залуус бүжиглэн урагшаа хойшоо акарбат эргэн бүжигчид дунд байсан ганц эмэгтэй хоёр гар дээрээ тогтон мэргэжлийн эрэгтэй бүжигчдийн хийдэг чамин хөдөлгөөнүүдийг хийж байсан нь тун сонирхолтой. Галаар наадан амнаасаа утаа савсуулж, галтай бамбар биен дээгүүрээ гүйлгэн хүрэлцэн ирсэн зочдыг алмайруулж шоуны төгсгөлд “Dumond” гэх үгийг “Brix”-ийн тайзнаа шатаасан нь шоуг улам л сонирхолтой болгож байлаа. Том топууд цугалсан “VIP” партинд манай залуусын шоу соёл өмнөх жилүүдийнхээс харьцангуй дээрдэж байгаа нь магтууштай. Сархад хүртэн согтуурхаж, нудрага зангидсан залуус, хэл хальтрам хараалын үгс урсгаж суугаа охид цөөхөн байв. Шоучин гэж цоллуулж “Баар”-ны хаалга татхаас өөр зүйлс чадахгүй хэмээн ихэд шүүмжлүүлдэг манай залуус хэрэглээгээ тааруулж чаддаг болсон бололтой. Хэрвээ хэрэглээгээ тааруулж чадаж байгаа бол “Шоучин” байсан ч яах вэ дээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын загварын ертөнцийг шилдгийг тунхаглах 26 дахь удаагийн “Гоёл-2014” наадмын шилдгүүд өнөөдөр Соёлын төв өргөөний тайзнаа тодорно. Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй уг наадамд энэ жил 20 гаруй загвар зохион бүтээгчийн коллекцийг “Шилмэл загвар”, “Монгол модель”, “Эра төв”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгч танилцуулсан. Ингэхдээ загварын долоон хоногоор энэ сарын 26-28-ны өдрүүдэд олны хүртээл болгосон юм. Ийнхүү өнөөдөр 18.00 цагт наадмын хаалтын гала арга хэмжээ болж, Соёлын төв өргөөнд “Шилдэг загвар зохион бүтээгч”, “Шилдэг загвар өмсөгч”, “ТОП модель” –ийг тодруулж, шилдгүүдээ дүгнэх ажээ. У.БОЛОР
урлаг соёл
МУУГЗ найруулагч Ч.Ганхуягт зориулсан "Баярлалаа" бүх оддын нэгдсэн тоглолт "Монгол бөхийн өргөө"-нд өнөөдөр 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох гэж байна. Өөрийн авъяас чадвараараа монгол түмэндээ үнэлэгдэж үндэсний их баяр наадмыг олон жил найруулан ажилласан эрхэм найруулагч МУУГЗ Ч.Ганхуяг нь Солонгос улсад зүрхний мэс засалд яаралтай орох болсон тул түүнийг хайрлаж хүндэтгэдэг, хамтран ажилладаг үе үеийн эрхэм уран бүтээлчид ийнхүү сэтгэлийн дэм хайрлаж нэгдэн тоглож буй юм. Ингээд эрхэм уран бүтээлчдээ эрүүл энхийг хүсэн ерөөж, их урлагийн харгуй зам нь дардан байх болтугай хэмээгээд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа тоглогдох бүх оддын нэгдсэн "Баярлалаа" тоглолтонд нь эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж сэтгэлийн дэм хайрлахыг хүсэж байна. Н.ГЭГ
урлаг соёл
Шинэ жилийн баярыг тэмдэглэхээр Фейсбүүк хэрэглэгчдийн дунд парти болох гэж байна. Уг парти энэ сарын 14-нд “We love Facebook” нэртэй парти Брикс шөнийн клубт болох аж. Манай улсад нийт 98 мянга гаруй хүн фейсбүүк хэргэлдэг ба тэдний 70-аас дээш хувь нь залуус гэнэ. Тус партинд DJ Цэ, Хосоо, Нэргүй, реппер Цэцэ дуулах бөгөөд лазерийн шоу үзүүлбэрүүд байгаа гэнэ. Тасалбарын хувьд 15 мянган төгрөг аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
Залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан шинэ жилийн баярт зориулсан урлан “Haute couture-2014” гоёлын даашинзны загварын шоу “Bluemoon art gallery”-д 2013 оны арванхоёрдугаар сарын18-ны 20.00 цагт болно. Энэ загварын шоунд Э.Алтанзул болон Ж.Мандах нарын гоёлын даашинзны коллекцоос гадна “Gabaya glamour boutique”-ээс гарч буй гоёлын даашинзны коллекц ч мөн оролцох ажээ. Шинэ жил дөхөж охид бүсгүйчүүд маань юу өмсөхөө мэдэхгүй байгаа бол уг шоунд хүрэлцэн ирж сонирхох боломжтой юм. Мөн гоёр чимэглэлийн “Uran boutique” компани таны үдшийн гангараанд өнгө нэмэх аксессуаруудаа танилцуулна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголд зочилж буй гадаадын уран бүтээлчдийн цуваа тасарсангүй. 1990-ээд оны уянгалаг дуу хоолойгоороо дэлхийг уярааж байсан Германы алдарт дуучин Nana Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болжээ. Тэрээр “Remember the time” тоглолтоо ирэх сарын 1-нд эхлүүлэхээр тов зарласан байна. Монгол, Австрийн залуучуудын холбооноос алдарт дуучин Nana-д Монголд айлчлан тоглох санал тавьсан агаад тус холбоо энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Морин хуурын чуулгын хөгжимчин, хөөмийч Н.Ашид уран бүтээлийн бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ. “Монгол хөөмий, хуурын түрлэг” нэртэй тоглолт нэгдүгээр сарын 23-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд энэ нь түүний гурав дахь бие даасан тоглолт юм. “Морин хуурын чуулга”-д арав гаруй жил хуурч, хөөмийчөөр ажиллаж, дэлхийн шилдэг театруудад Монголын ардын урлагийн нүүр царай болж явсан түүний авьяас билгийг дэмжигч үзэгчид олон билээ. Ц.Ашид хуурчийн “Монгол хөөмий, хуурын түрлэг” тоглолтод шинэ бүтээлүүд түлхүү орох бөгөөд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын “Ямааны боодог”, Төрийн хошой шагналт, Н.Жанцанноровын “Бурхан Халдун”, “Эх нутаг” болон Японы хөгжмийн зохиолчийн “Япон аяз” зэрэг хөөмийд зориулсан бүтээлүүд, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Морин хуурт зориулсан концерт”-ын хоёр, гуравдугаар анги, Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны хөгжмийн хэсгээс авсан “Талын аялгуу”-г тэрээр гоцлон сонирхуулах юм байна. Мөн ОХУ-ын “Байгаль” дуу бүжгийн чуулгын гоцлооч, Буриадын ардын жүжигчин, лимбэчин Баттүвшин, тус чуулгын уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч, удирдаач Баттулга, цохивор хөгжимчин Слезнов нарын уран бүтээлчид урилгаар оролцох юм байна. Б.ЭНХ
урлаг соёл
Манай оронд өнгөрсөн жилээс нилээд олон дэлхийн одод газардаад буцсан билээ. Энэ цуваа тасрахгүй үргэжилсээр. Энэ удаад хамтлаг дуучин бус дэлхийн алдартай Хип хоп бүжигчин ирэх гэж байгаа ажээ. “Эйм фор революшн” буюу Aim for revolution-Aim4R” студийнхэн бүжиг сонирхогч залуусдаа зориулан нэгэн гэнэтийн бэлэг барьж байгаа нь энэ юм. Shaadow Sefiroth гэх бүжигчинг дэлхийд мэдэхгүй хүн гэж цөөхөн гэнэ шүү. Бүжгийн чиглэлээр хичээллэдэг бүжиг сонирходог залуус маань ч андахгүй. Тэрээр дэлхийн улс орнуудаар аялан, бүжиг сонирхогчидод хичээл зааж байгаа бөгөөд өнгөрсөн жил Европын холбооны улсуудаар аялан сургалтаа явуулсан байна. Тэрээр одоогоор арлын Япон улсад байгаа бөгөөд нэгдүгээр сарын 31-нд Монголд буух нь ээ. Shaadow Sefiroth нь Монголд дөрвөн өдрийн хөтөлбөртэй зочилж, Аймар бүжгийн студид бүжгийн хичээлээ хоёрдугаар сарын 1,2-нд заах бол хоёрдугаар сарын 3-нд “You be the one” хэмээх бүжгийн тулааныг шүүх юм. Уг тулааны үеэр тэрээр өөрөө бүжиглэн, сонирхолтой олон үзүүлбэрийг өөрийн биеэр бүжиг сонирхогчиддоо хүргэх ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Пароди буюу элэглэх урлаг эмэгтэй гишүүнээр бүл нэмсэн тухай бид урьд нь мэдээлж байсан билээ. Монголын элэглэлийн урлагийг “нуруун дээрээ” үүрч яваа элэглэлийн урлагийн томоохон төлөөлөл болсон “Чапи & Суурь” хамлагийнхан эмэгтэй гишүүнээр бүл нэмээд тун ч баяртай байгаа гэнэ шүү. Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Д.Мөнх-Од нь Ч.Ану, Б.Маралжингоо, С.Наран зэрэг авъяаслаг уран бүтээлчдийг тун ч чадварлаг дууриан дуулах бөгөөд элгэлдэг гэнэ лээ. Хэдийгээр хошин урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй нилээд олон продакшинуудаас түүнд санал тавиад байсан ч тэрээр Чапи, Суурь ах нартайгаа элэглэлийн урлагийн төлөө зүтгэхээр шийджээ. Уншигч нартаа сонирхуулхад тун удахгүй Пароди урлагийн уран бүтээлчид нэгдэн хоёрдугаар сарын сүүлээр томоохон тоглолт хийхээр зэхээд байгаа бөгөөд шинэхэн элэглэгч Д.Мөнх-Од анх удаа тайзнаа өөрийгөө танилцуулах ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл хэрэгжиж эхэлжээ. Тасралтгүй 10 жилийн туршид телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын оролцоотойгоор шилдгийг шалгаруулах ажээ. Уг шалгаруулалтад Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа бөгөөд найман үе шаттай үргэлжлэх “Alfa music” төслийн сүүлийн шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт болох юм. Төслийн хүрээнд оролцогчдын шинэ уран бүтээлийг олон нийтэд түгээж, хамгийн их санал авсан, хэр сайн оролцож байгаа зэрэг гол шалгууруудыг харгалзан, ялагчийг тодруулах ажээ. Нэгдүгээр байрт шалгарсан уран бүтээлчид дэлхийн алдартай оддын тоглолт үзэх эрх, хоёрдугаар байранд шалгарсан уран бүтээлч видео клип хийлгэх эрхээр шагнуулах юм байна. Уран бүтээлчид төслийн үеэр дараах газруудад амьд тоглолт хийх юм байна. Tse pub /III, IV хорооллын эцэс /. Нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 20:30 цагаас “New world” pub /Бөхийн өргөөний замын эсрэг талд/. Нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 21:30 цагаас. Tse pub “Level” /Энхтайван найрамдлын ордон/. Нэгдүгээр сарын 29, 31-ний өдрүүдэд 20:30 цагаас. “Miracle” pub /13-р хороолол/. Нэгдүгээр сарын 29, 31-ний 21:30 цагт. Э.ТЭКҮ
урлаг соёл
“VLVT members club opening September 2013” нь ээлжит шоугаа хүргэхээр зэхжээ. Тэдний энэ удаагийн шоуг “Galaxy event”-ээс зохион байгуулж байгаа бөгөөд тус шоунд DJ Gabriel болон DJ Bachka нар өөрсдйин сетүүдээ эгшиглүүлэх гэнэ. Шоуны тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд хэрэв сурталчилгааны хуудас авчирсан дохиолдолд тасалбар 20 мянган төгрөг болж хямдрах ажээ. Мөн хүрэлцэн ирсэн залуусдаа хандсан олон гэнтийн бэлэг, сонирхолтой хөтөлбөрүүд байгаа гэнэ. Э. ТЭКҮ
урлаг соёл
Олон сайхан уран бүтээлийг ард олноо хүргэсэн Лосолын Болдбаатар уран бүтээлийнхээ ес дэх бие даасан тоглолтоо үзэгч олноо хүргэхээр зэхжээ. “Морин жилийн хийморь” хэмээх тоглолтоо энэ сарын 20-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглох юм. Тэрээр монгол түмний уламжлалт Цагаан сарын өмнөхөн тоглогдох энэхүү тоглолтынхоо азтай үзэгч шалгаруулж, эмээл хазаартай морь бэлэглэхээр болжээ. Дашрамд сонирхуулахад, азтай үзэгчийн гардах эмээл нь ясан хяртай баяд эмээл байх бол морь нь мөнгөн хазаартай байх аж. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
“Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр” зэрэг хамтын уран бүтээлээр нь Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан нарыг олон хүн мэдэх биз ээ. Хослон дуулж олны танил болоод амжсан хоёр дуучин маань сүүлийн жилүүдэд тус тусдаа бие даан уран бүтээл туурвих болсон билээ. Г.Эрдэнэтунгалагийн хувьд бие даасан тоглолтоо хоёр ч удаа тоглосон бол Б.Батсайхан хувийн бизнесээ хөөх болсон гэдэг. Тэгвэл тэрээр энэ удаад өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Б.Батсайхан сонгодог бүтээлээс бүрдсэн тоглолт хийхээр нийтэд зар түгээжээ. Одоогоор яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа ч өөрийн фенүүддээ тун удахгүй гэнэтийн бэлэг барихаар бэлтгэлдээ орсон байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Алдарт дуучин Бруно Марсын тоглолтыг үзэх азтай уран бүтээлч тодорчээ. “М Galaxy” студиэс зохион байгуулсан “Alfa music” төслийн ялагчаар реппер Н.Номин шалгарсан байна.. Тэрээр “Хэвээрээ” гэх уран бүтээлээрээ тэргүүн байрны эзэн болжээ. Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөлд Б.Чойжоо, Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, Н.Номин, С.Хишгээ зэрэг зургаан залуу уран бүтээлчид оролцсон юм. Ингээд тэдний “Хэвээрээ” дууны бичлэгийг хамтдаа хүлээж авцгаая. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хайрын баяраар гавьяат жүжигчин Б.Сарантуяа хосуудад зориулан өөрийн театрчилсан тоглолтоо хийхээр болжээ. Түүний үе үеийн шилдэг бүтээлүүдийг тайзан дээр уран сайхны найруулгаар харуулах аж. Тоглолтын театрчилсан жүжиглэлтийг Драмын театрын залуу уран бүтээлчид буюу Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах юм. Харин тоглолтын хөгжмийг “Никитон” хамтлагийн хөгжимчидтоглох бөгөөд гитарчин Т.Мөнх-Оргил болон залуу уран бүтээлчид ажиллах ажээ. “Хайрын бэлэг” тоглолт нь хоёрдугаар сарын 14-нд “Marquee 27” клубт 20:00 цагаас болно. Тоглолтын тасалбарын үнэ 50-80 мянган төгрөг байх гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
1990-ээд оны сүүлээр “Lonely”, “Remember the time”, “Too Much Heaven” зэрэг олон хит дуугаараа монголчуудыг байлдан дагуулж байсан алдарт дуучин “Нана” гуравдугаар сарын 1-нд тухайн цаг үеийн залуусын гайхалтай дурсамжийг хамтдаа сэргээн ганцхан удаа тоглохоор болсон. “Remember the time” тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарсан бөгөөд 40 (Silver), 60 (Gold), 120 (Platinum) мянга гэсэн гурван зэрэглэлтэй тасалбар худалдаалагдаж байна. Тасалбарыг “11-99” үнэгүй хүргэж өгч байгаагаас гадна www.easyticket.mn -ээр худалдан авах боломжтой. Цахим тасалбарыг онлайнаар худалдан авснаар хэрэглэгч шагийн өндөр үнэ, замын зардал, урт дараалалд зогсон байж тасалбар авах гэх мэт олон асуудлыг шийдвэрлэжцаг хугацаа ​хэмнэх давуу талтай.​ Мөн зөвхөн онлайнаар авсан тасалбарыг гээж үрэгдүүлсэн тохиолдолд дахин сэргээж шинэ код бүхий тасалбараар сольж авах боломжтой бөгөөд дурын цаасан дээр хэвлэн, эсвэл гар утас, таблет дээр зураг хэлбэрээр хадгалж авч ирэн тусгай програм хангамж бүхий терминалаар шалгуулан нэвтрэх юм байна. Easyticket цахим тасалбар нь олон улсын жишиг стандартын дагуу өндөр нууцлал бүхий QR кодтой бөгөөд хамгийн гол нь тасалбарыг бусдад дамжуулах, хуулбарлуулахаас сэргийлэх хэрэгтэй юм. Цахим тасалбарын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.easyticket.mn/page/termsofuse линкээр авч болох аж. Гэгээн хайрын өдрөөр хайртдаа барих бэлгээ сонгож ядан байгаа энэ цаг үед “Remember the time” тоглолтын тасалбар хамгийн том сюрприз болно гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн одын тоглолтыг дэргэдээсээ үзэж, хайрттайгаа хамт гайхалтай дурсамжуудаа эргээн санах боломжийг бүү алдаарай.
урлаг соёл
Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз манай улсын телевиз салбарын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай “50 саяын уналт” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа билээ. 2014 оны шинэ улирлын дугаар энэ хоёрдугаар сараас эхлэн үзэгчдийн болж эхэлсэн бөгөөд шинэ бүхэнтэй зэрэгцэн шилдэг оролцогчид ч шалгарчээ. Нэг сая төгрөгийн эзэд болсон Б.Манлайбаатар, Э.Санчир-Од нар багаасаа үерхэж нөхөрлөсөн учраас энэ удаад нэг баг болж хамтарч ажиллаж чадсан байна. Ингээд нэвтрүүлгийн оролцогч Б.Манлайбаатартай хэдэн хором ярилцлаа. -Сайн байна уу. “50 саяын уналт” нэвтрүүлэгт оролцоод ялагч болсонд баяр хүргэе. -Баярлалаа. “Боловсрол суваг” телевизийн хамт олонд ч гэсэн баярлалаа гэж хэлмээр байна. -Нэвтрүүлэгт орох санааг хэн гаргасан бэ. Яагаад энэ нэвтрүүлэгт орох болсон юм бэ? -Нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ гэхээр нь найзтайгаа ярилцаж байгаад оръё гэж шийдсэн. -Асуултууд хэр байв? Манлайбаатар нэлээд сандарсан юм шиг харагдсан. -Уг нь сандраагүй дээ. Их чөлөөтэй байсан. Эхний бас сүүлийн асуултууд их амархан байсан. Харин дундах асуултууд нэлээн чанга байсан шүү. -Хожлын мөнгөө юунд зарцуулах вэ? -Их мөнгө хожвол гадаад руу аялах бодолтой байсан боловч одоо даанч чадахгүй юм шиг байна. Энэ хожлын мөнгөөрөө гэр бүл, найз нөхдөө баярлуулаад дуусах байх даа. Тэдний хамгийн эхний асуулт нь Сөүлийн гудамж, Төв зам, Саппорогийн уулзвар, Сансарын тунель гэсэн бидний нэрлэж заншсан газруудын аль нь албан ёсны нэршил гэдгийг олох байсан юм. Мэдээж зөв хариулт бол Сөүлийн гудамж гэдгийг оролцогчид маань төвөггүй мэдэж, 50 сая төгрөгөө авч үлдэж чадсан. Харин снукер биллиардны хар, ногоон, хөх, шар шааригнуудын аль нь бага оноотойг олох асуултад нэлээдгүй мөнгийг ногоон өнгөнд алдсан юм. Тэдний дараагийн асуулт спортын хувцасаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Найк” нэгтгэл Грекийн юуны охин тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн вэ? гэсэн асуулт байлаа. Спорт, ялалт, гоо сайхан, эрч хүч гэсэн хариултад нэлээдгүй эргэлзсэн ч ялалт гэдгийг зөв тааж чадсан юм. Хүүхэд бүр шимтэн үздэг байсан “Мэлхий нинжа” цувралыг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор биз ээ. Харин манай дөрвөн нинжаны хэн нь яагаан өнгийн баг, саваа модон зэвсэгтэй байдгийг та санаж байна уу? Энэ хэцүүхэн асуултад тэд мөн л амжилттай хариулж, гэхдээ дөрвөн сая төгрөгөө авч үлдэж чадсан юм. Сэргэн мандалтын үеийн урлаг, уран зургийн дөрвөн өндөрлөгийн нэрээр нэрлэгдсэн Донателло, Микеланжело, Леонардо, Рафаэль нарын хэн нь саваатай гэдгийг та ч гэсэн санах гээд нэг үзээрэй. Тэгвэл 5-р асуулт автомашин сонирхогчдын талархлыг хүлээсэн “Дакар Ралли” өмнө нь хаанаас хаа хүртэл уралддаг байсан бэ? гэсэн асуулт байсан юм. Оролцогчид маань Дакар гэдэг Сенегал улсын нийслэл гэдгийг хараахан мэдэхгүй байсан ч мөнгөө хувааснаар амжилттай хоёр сая төгрөгтэй үлдэж чадсан. Одоо Өмнөд Америкт зохиогдох болсон энэ уралдаан өмнө нь Францаас Сенегал гэсэн чиглэлд өрнөдөг байжээ. Энэ жил манай улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авна. Оролцогчдын дараагийн асуулт энэ сэдэвтэй тун ойролцоо байсан юм. Монгол улс 2 сая дахь иргэнээ 1988 онд өлгийдөн авч байсан бол харин 1 сая дахь иргэн хэдэн онд төрснийг мэдэх үү? Зөв хариулт бол 1962 он. Оролцогчид маань энэ асуултад нэлээдгүй логик сэтгэлгээгээ ашиглажээ. 50 сая төгрөг гэдэг бол их мөнгө. Энэ их мөнгөний төлөө тоглох мэдээж хүнд, хэцүү байж таарна. Б.Манлайбаатар, Э.Санчир-Од нарын 7-р асуулт 1925 онд гүйлгээнд нэвтэрсэн нэг төгрөгийн зоосны жин байсан юм. Тэд ч азтай байсан шүү. Тухайн үеийн нэг төгрөгийн зоос 18 гр байжээ. 8-р асуулт бол шийдвэрлэх үе. Тэд энэ үед аливаа зүйлийг сайн анзаардаг гэдгээ харуулсан. Манай улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хацар дээрх мэнгэ аль талдаа байдгийг тэд анзааарсан учраас нэг саяын төгрөгийн эзэд болж чадлаа. Ийнхүү шилдэг оролцогчидтойгоор “50 саяын уналт” нэвтрүүлгийн шинэ улирлын дугаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Эхний оролцогчид булган сүүлтэй байж, цаашид ч олон шилдэг оролцогчид төрөхийг ерөөе.
урлаг соёл
Тун удахгүй хосуудын баяр болно. "Гэгээн Валентин"-ы өдрөөр хайртай хосуудад зориулсан тоглолтууд энд тэндгүй болохоор товлогджээ. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театрт хоёрдугаар сарын 14-ны өдөр “Диваажин энд байна” модерн балет тоглоно. Тэгвэл “A sound” хамлагийн “Forever247” тоглолт “SS club”-т хосуудад зориулсан хайрын дуунаас бүтсэн тоглолтоо хийхээр болжээ. Мөн дуучин Г.Тэнүүн “Iloft function house”-д хосуудад зориулсан тоглолтоо өргөн барих бол “Тэнгис” кино театрт “Хайрын баяр”-аар “Тэртээх ертөнцийн хөгжимчин” гэх Монголын уран сайхны кино нээлтээ хийх юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Урин хавартай золгов уу гэтэл хөхөө өвлийн хүйтэн хацар жиндүүлсэн хэвээр... Гэхдээ өнөөдөр хайрын өдөр. Хайрандаа мансуурч, халуухан дурлалдаа шатаж яваа хосууд гадаах хүйтнийг үл ажирна. Тэгвэл, хайрын энэ өдөр хосуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөр байгааг танилцуулъя. “Диваажин энд байна” “Диваажин энд байна” тоглолт хоёрдугаар сарын 14-нд 19.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдах юм. Тус бүтээлийн гол дүрд ХБНГУ-д ажиллаж буй балетчин Д.Одсүрэн гоцлон бүжиглэх аж. Португалийн нэртэй балетмейстер Хьюго Вера монголчуудад өнөөдөр орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр зэхжээ. “Эцсийн зогсоол бол зөвхөн чи” Хайраас үнэтэй зүйл гэж юу байдаг вэ?! Мэдээж хайр бол энэ хорвоогийн хамгийн нандин зүйл гэдэгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй. Уг бүтээл нь сэтгэл хөдлөлөөр хийсэн хөнгөн сонголт нийгэмд ямар муу үр дагавар гаргаж болохыг харуулжээ. Английн инээдмийн жүжгийн хаан гэж нэрлэгдэх Рей Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдвэлсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг Төрийн соёрхолт цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа Н.Наранбаатар найруулж, соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар гол дүрийг нь бүтээсэн юм. Тус жүжиг өнөөдөр УДЭТ-ын тайзнаа тоглогдоно. “Forever 247” тоглолт дөрөв дэх жилдээ “A Sound” хамтлагийнхан өөрсдийн бие даасан тоглолтоо хийх нь ээ. Тэд дөрөв дэх жилдээ хайрын баяраар “SS club”-д тоглохоор зэхсэн байна. Тоглолт 19:00 цагт эхлэх бөгөөд дан хайрын дуунаас бүтсэн тус тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй аж. Тоглолтод урилгаар “UFO” хамтлагийнхан болон гитарчин Өөжгий нар оролцох ажээ. “Анхаар дотор чимээгүй” Гурван жилийн хугацаанд бүтсэн уран сайхны кино хайрын баярын энэ өдөр нээлтээ хийх гэж байна. Гурван сарын дотор л киногоо хийгээд дуугачихна гэсэн итгэлээр кино хийж эхэлсэн залуус өдгөө гурван жилийн нүүрийг үзжээ. Магадгүй манай кино сонирхогчид хугацаа их орсны хэрээр чанартай бүтээл болсон хэмээн нэлээд хүлээлттэй байгаа болов уу. “Ant Entertainment”, “Crystal Optic studio”-ийн бүтээл "Анхаар дотор чимээгүй" киноны найруулагчаар Н.Отгонбаяр, продюсераар Б.Баянмөнх, Б.Баярмаа нар ажилласан бол зохиолыг Б.Чинбат, П.Ариунбаатар нар бичсэн байна. Харин гол дүрүүдэд Э.Батхүү, Ж.Оюундарь, Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэрьяа нар тоглосон аж. “Хайрын бэлэг” тоглолт “Хайрын бурхан”, “Тэр намайг дурсдаг болов уу” зэрэг олон хит бүтээлийн эзэн Б.Сарантуяа бие даасан тоглолтоо хийх нь ээ. Тэрээр хайрын баяраар хосууддаа зориулсан уг тоглолтоо “Хайрын бэлэг” гэж нэрэлжээ. Түүний театрчилсан, амьд тоглолт өнөөдөр "Marquee 27" клубт 20.00 цагт болох юм. Энэ удаагийн тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруулгаар харуулснаараа онцлогтой болох бөгөөд тоглолтын театрчилсан илэрхийллийг УДЭТ-ын залуу уран бүтээлчид болох жүжигчин Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах аж. Мөн тоглолтод олон авьяаслаг уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд амьд хөгжмийн багт “Никитон” хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо, басс гитарчин Б.Буян-Өлзий, даралтат хөгжимчин Ц.Байдраг, гитарчин Т.Мөнх-Оргил, цохивор хөгжимчин Б.Ганхөлөг болон бусад залуу хөгжимчид, дуучин Б.Ядамсүрэн, Э.Болор-Уянга нар багтжээ. Тоглолтын үеэр “Хамгийн амттай шоколад”-ны дуудлага худалдаа болохоос гадна олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байгаа аж. Тасалбарын үнэ 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна. “Салхи” хамтлагийнхан тоглолт хийнэ Хайрын дууч “Салхи” хамтлагийнхан хайрын баярыг угтан тоглолт хийхээр болжээ. Тэд анх 1998 оноос хойш туурвисан уран бүтээлүүдээ нэгтгэн “Эрхэмсэг хөг”, “1998” гэх цомгуудаа аваад удаагүй байгаа бөгөөд тус цомгийн нээлтэд зориулж хоёрдугаар сарын 14, 15-нд “Strings” клубт 19:00 цагаас тоглолт хийхээр зар тараасан юм. “Улаан сарнай” айсуй Дуучин Л.Байздаа урлагт зүтгэсэн 20 жилийнхээ ойд зориулан дөрвөн цуврал тоглолт хийхээр төлөвлөжээ. “Улаан сарнай” хэмээх амьд хөгжмийн тоглолтоо гэгээн хайрын өдөр буюу өнөөдөр хийх гэнэ. Тоглолтод “Гурван бүдүүн” хамтлаг, “Extacy” хамтлаг, “Fly” хамтлаг дуучин Т.Амина нар оролцох юм. Харин түүний хоёр дахь тоглолт орон нутагт ирэх хавар хийх бөгөөд төлвөлсөн хоёр тоглолтоо энэ оны сүүлээр хийж дуусгах юм. Наагий+Хулан Гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар Гэгээн валентины өдөрт зориулж, уянгын дууны үдшийг бэлэглэх гэж байна. Хайрын баярт хаягласан тоглолт өнөөдөр 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох юм. Тоглолтод тэд өөрсдийн урын сан дахь шилмэл бүтээлүүдээс гадна цоо шинэ дуунууд зориулах юм байна. Тасалбарын үнэ 25000 төгрөг юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Би хошин урлагийн продакшн, хамтлагуудын тоглолтуудыг нэг их үздэггүй л дээ. Хааяа амралтын өдрөөр "боломж" гарвал “X-tuts”-ийн тоглолтыг л ганц нэг үздэг. Тэгэхэд ч гэсэн давтагдмал дүр, санаа маш их байдаг. Ажиглаад байхад хамтлаг болгоны жүжигчдэд нэг байнгын дүр байдаг. "Шинэ үе"-д Бооёо эмгэний дүрээр алдарт ээж болонгоо алдсан бол Ганбаа гэж царай муутай, галбиргүй охины дүр, “X-tuts”-д Онон гэж “салтаандаа гуурстай” авгай, "Маск"-д Мөнхсайхан хэмээх ой гутам эмгэн эсвэл нэг хөдөөний том үгтэй банди болдог бол Заанаа гэж нөхрөө нүддэг лагс биетэй авгайн дүр бүтээдэг жүжигчин бий. Бас нэг авгайн дүр бүтээдэг Асий нэртэй уг нь эрэгтэй жүжигчин бий. Бүх л продакшнид ийм эмгэн, авгай, хүүхэн, охины дүр бүтээдэг эрчүүд бий. Маш ядуухан, монгол эмэгтэйчүүдийн гоо сайхан, үзэсгэлэнг гутаасан хогийн заримдаг дүр гэсэн үг. Эрэгтэй хүний дүрд тоглосон ч доожоогүй нусгай, амьдрал байтугай өөрийгөө аваад явчих тэнхэлгүй тийм зэрэмдэг дүрийг л тэд бүтээдэг. Элэглэхийн тулд биш эмгэнэхийн тулд, ухаарлын бус гутаан доромжлохын тулд тэд бүхнээ зориулаад байх шиг. Түүнийгээ тэгээд их л мундаг санаа мэтээр бурахыг нь ч олонтаа харлаа. “Шинэ өнгө” бил үү “Өнгөт инээд” ч бил үү? хамтлагийнх нэрнээс илүүтэй нэг тоглолтынх нь нэрээр илүү их санаад байдаг юм. "Амьддаа бие биенээ спонсорльё" гээд... Уг нь тэр хамтлагийг үнэхээр энэ салбарт хүч үзээд барахгүйгээ мэдрээд сүүлчийн тоглолтоо ийм нэрээр тоглоод зодог тайлах нь ээ гэж бодоод үзэхгүй ч гэсэн тасалбарыг нь худалдаж авч спонсорлоод цаашдынх нь ажилд буян болдог юм бил үү гэж бодож байсан чинь миний итгэлийг талаар болгосон тэр хамтлагийн тухай үнэхээр хэлэх ч үг олддоггүй юм. Сая Валентины баяраар далимдуулаад бүгдийг нь нэг дор үзэх боломж гарлаа. Үзлээ. Хошин урлагийн нэгдсэн тоглолт гэсэн рекламанд нь хууртагдаад очсон үзэгчдэд "арай л..." юм үзүүлсэн. Бүгд л нэгэн хэвийн цутгамал. Тэдний хэнээс нь ч шинэ санаа, шийдэл, өнцөг хараад нэмэргүй. Харин ч ой гутам доромжлол сонссон. Нөгөө хөдөөний том үгтэй банди чинь тайзан дээрээс “АЛНА ШҮҮ” гэж айлгаад л... Нөгөө амьддаа биеэ биенээ спонсорлооч гэдэг хамтлагийн "хамгийн мундаг нь юм шиг байгаа юм" жүжигчин нь “ЧИ БИТГИЙ ШАА...” гэж сүр жавхлантайгаар тунхаглаад л... Тэр зааланд юм ойлгохгүйгээс эхлээд ойлгох насанд хүрсэн олон хүүхдүүд байсан. Гэртээ, ер нь хүүхдүүдийнхээ дэргэд хэрэглэхээс аль болох зайлсхийдэг гудамжны хэллэгийг урлагийнхан гэж өөрсдийгөө нэрлэгсэд “алтан” гэж тодотгодог тайзан дээрээсээ торох юмгүй хэлэх нь нэг л биш ээ... Энэ нь тэгээд урлаг нь юм болов уу? Энэ төрлийн урлаг ер нь их сонин. Уг нь нэр жанр нь бол комеди төрөлдөө хамаарах юм шиг байгаа юм. Тэгээд л үзээд суухаар инээдмийнх ч юм шиг эмгэнэлт ч юм шиг. Нэг номер нь дуусах дөхөөд л овоо нэр мушийх аядаад л байж байтал гэнэт эмгэнэлтэй ч юм шиг өрөвдөлтэй ч юм шиг шүлэг, монолог уншаад л... Ер нь л миний үзсэн бүх номер тийм байсан. Уг нь тэр хэлэх гээд байгаа далд санаагаа хошин хэлбэрээр нь эхлээд хэлээд байх шиг. Тэгснээ ойлгохгүй үлдсэн байж магадгүй гэж боддог юм уу? угаасаа ойлгохгүй гэж итгэсэндээ юу эсвэл тэгэх ёстой байдаг юм уу, бүү мэд... Оюуны хоосролд орчихсон үзэгчидтэй учраас ойлгохгүй гэсэндээ заавал өөрсдөө хэлж өгдөг гэж боддогтоо ч тэгдэг үү, ямартай ч тоглолтыг нь үзэхэд үнэн хэцүү, бас зовлонтой. Ер нь тэгээд ухаад ухаад юм нь гарахаа больжээ. "АЛНА ШҮҮ", "ЧИ БИТГИЙ ШАА"-нууд бол өөрсөддөө энэ үгнүүдээ хэлээд бусаддаа нэг их гай болохгүй далд орсон нь дээр л санагдах юм. Харамсалтай нь хамгийн эрэлттэй үзвэр нь энэ төрлийнхөн. Инээдэм гэж ханиадам болоод уджээ. Урлагийн хошин шогийн төрөл гэдэг бол донж, мэдрэмжийг нь олж харж хийж чадахгүй бол өөрсдөө хошин шог болоод дуусдаг гэдгийг манайхан нотлоод байгаа юм даа. Л.ХАЛИУ
урлаг соёл
Гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар Гэгээн валентины өдөрт зориулж, уянгын дууны үдшийг бэлэглэх гэж байна. Хайрын баярт хаягласан тоглолт хоёрдугаар сарын 13, 14-нд 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох юм. Тоглолтод тэд өөрсдийн урын сан дахь шилмэл бүтээлүүдээс гадна цоо шинэ дуунууд зориулах юм байна. Тасалбарын үнэ 25000 төгрөг юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн өчигдөр өөрийн тав дахь бие даасан цомгоо хүлээн авчээ. “Монгол ээж” цомогт бүсгүйчүүд, тэр дундаа ээж нарыг магтан дуулсан бүтээлүүд багтсан бөгөөд “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайтай хамтран дуулсан бүтээлүүд ч багтсан гэнэ. Тэрээр өнөөдөр энэ талаараа мэдээлэл хийлээ. “Монгол ээж” цомгийн баяр, ээжүүдийг баярлуулах тоглолт гуравдугаар сарын 5, 6-нд “Аса” циркт болох аж. Тоглолтод “Никитон” хамтлагийг гитарчин Д.Өлзий-Орших, “Соёл Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон нарын шилдэг хөгжимчид оролцох юм бахйна Мөн Гавьяат жүжигчин Т.Ариунаа, дуучин Х.Оюунбилэг нар “Монгол ээж” тоглолтод нэгджээ. 2014 онд “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа. Ойдоо зориулж тус хамтлагийнхан бие даасан уран бүтээлийн тоглолт хийж байгаа бөгөөд энэ цувралыг ирэх тавдугаар сард бөмбөрчин Н.Пүрэвдаш, зургадугаар сард хамтлагийн ахлагч Ц.Энхманлай үргэлжлүүлэх юм байна. Харин дуучин Х.Лхагвасүрэн өнгөрсөн жилийн наадмаар хийсэн “Толин хул, морин хуур” тоглолтоо энэ жил мөн наадмын өдрүүдэд тоглох төлөвлөгөөтай байгаа гэнэ. Дуучин Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” тоглолтын тасалбарыг www.Easytiket.mn онлайн хаягаар худалдана. Тасалбарын үнэ 40 мянган төгрөг. Э.ТЭКҮ
урлаг соёл
ӨМӨЗО-ы алдарт дуучин Ц.Должин хүүтэйгээ хамтран "МЭНД АМАР МОНГОЛНИ" хэмээх тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тус тоглолт нь гурван улсын буриад зоны уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог юм байна. Ц.Должин нь Өвөрмонголын “Хөлөнбуйр”-ын их сургуульд уртын дууны багшаар ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд олон арван мэргэжлийн дуучдыг төрүүлсэн гавъяатай нэгэн юм.Тоглолтод үндэсний найрал хөгжим, бүжигчид болон залуу уран бүтээлчид дуучид оролцох юм байна. . Ш.ОЧ
урлаг соёл
Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл төгсгөлийн шатандаа оржээ. Тасралтгүй арван жил телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн арван жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, Youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын оролцоотойгоор шилдгийг шалгаруулах юм. Уг шалгаруулалтанд Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа бөгөөд найман үе шаттай үргэжлэх “Alfa music” төслийн сүүлийн шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 21-ны баасан гаригт болох юм. Нэгдүгээр байранд дэлхийн одын тоглолт үзэх эрх, хоёрдугаар байранд шалгарсан уран бүтээлч видео клип хийлгэх эрхээр шагнуулах юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар алдарт дуучин Нана /Даркман/ ирэх сарын нэгэнд “Remember the Time” тоглолтоо Монголд хийх гэж байгаа билээ. Тэрээр маргааш өглөө 07:00 цагт Чингисхаан нисэх онгоцны буудалд газардах бөгөөд 11:30 минутаас Bluesky tower-ын 3 давхарт хэвлэлийн бага хурал хийх гэнэ. Энэхүү тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна…” төслийн хүрээнд хийж буй анхны ажил бөгөөд Нана тоглолтын орлогоноосоо тодорхой хувийг мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хандивлах гэж байгаа юм. Ирэх сарын 1-нд 19.00 цагаас UB паласын концертын их танхимд болох оглолтын тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгний үнэтэй аж. О.САР
урлаг соёл
Бөгсөө хаялан бүжих охид, цэвэр усаар амны цангаагаа тайлах залуучууд цугласан газар руу би орлоо. Эхлээд ороход заал хүйтэн хөндий санагдсан. Орж ирээд удаагүй байтал чихэнд наалдахгүй эвгүй ая эгшиглэж Салса бүжгийн үдэш эхэллээ. Эргэн тойронд сандал ширээнүүд чигжүү байх бөгөөд бүжиглэх талбай нь бага. Алив ингээд хөдлөөд байвал тураад байх юм биш үү... гэх мяраалаг эгч нар пиво шимэнгээ хоорондоо шивэр авир хийлдэж, төд удалгүй тас тас хийтэл хөхрөлдөнө. Сонсоход нээрээ л турах сонирхолтой эмэгтэйчүүдэд хэрэгтэй зүйл мэт санагдав. Зарим гуалиг охид байх агаад ихэнх нь жаахан махлаг маягтай бүсгүйчүүд байлаа. Тэнд нэг шил пиво 3500 төгрөгний үнэтэй, цэвэр ус 1500 төгрөгний үнэтэй. Харин Салса партинд ороход 5000 төгрөгний такстай. Тэнд цугласан хүмүүсийн харилцаа юу юунаас илүү миний анхаарлыг их татсан юм. Учир нь биентэйгээ эелдгээр инээмсэглэн ихэд боловсон харьцах аж. Ингээд орчноо анзааран суутал нэг жуумалзсан залуу нэлээд маягтай хоолойгоор “шинэ ирсэн хүмүүс” гэсээр над мэтийн хөшүүн хөдөлгөөнтэй эмэгтэйчүүдийг тайзны голд зогсоов. Харин дараагаар нь хос болгож сайн бүжиглэдэг залуусыг хүчээр томилсон. Ингээд л бүжиглэж эхэлсэн дээ. Хөдөлгөөн нь хялбархан цуг зааж өгч буй залуус ч идэвхтэй санагдав. Ингээд 15 минут тайзан дээр бүжиглэсний эцэст ая дуусч бүжиглэсэн шинэ хүмүүсээр хөтлөгч залуу “Бид шинэхэн ногоон”-ууд гэж хэлүүлэв. Эмэгтэй хүмүүсийн хоолой гарахгүй жаахан эвгүй санагдсан. Тэгэх нь ч тодорхой хэр баргийн хүнийг доромжлохдоо ч тэгж хэлдэггүй шүү дээ. Харин биднийг харж зогссон хүмүүс бах, таваа ханатал инээлдэж байлаа. Салсагаар хичээллэдэг хүмүүсийн боловсон зан нь дэндсэн ч юм уу гэмээр санагдсан. Харин сайн бүжиглэдэг хосуудыг харахад салса их л секси бүжиг юм. Хоорондоо наалдаж хөлсөө гартал бүжиглэх аж. Тэд нэлээд удаан бүжиглэсний эцэст сууж дахиад л өөр хосууд гарч ирэн уян налархай бүжгээ эхлэнэ. Ажиглахад ихэнх хүмүүс ажил дээрээсээ ирдэг бололтой. Тэд долоо хоногтоо нэгээс хоёр удаа Салса партинд зочлон биеийнхээ чилээг, стресстэй хамт үддэг гэнэ. Бидний өнөөх хайгаад байгаа зөв шоудалт гэдэг нь энэ юм болов уу гэсэн бодол төрсөн. Тэд өөрсдөө бүжиглэж байгаадаа кайфтай, архи ууж байгаа хүн тун ховор, “Хослон бүжиглэж буй хүндээ архи, тамхи үнэртүүлээд байхыг хүсдэггүй” гэдгийг ч байнгын бүжигчин нэгэн залуу хэлж байлаа. Иймэрхүү хандлагаас харахад салса партигаас архи тамхины хэрэглээ бараг хасагдах төлөвтэй. Сайхан нь давуу харагдах салса бүжгийн үдшээр зочилбол ядаж л хэрэглээний соёлд суралцах ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Ариунаа Сүри “Mercedes Benz” шоунд дахин оролцох гэж буй. Тэрээр Токиод болох “Mercedes Benz” шоунд оролцох моделиуд дунд шалгаруулалт заралжээ. Гуравдугаар сарын 22-нд Токио хотноо зохиогдох шоунд оролцох моделиуд заавал мэргэжлийн байх шаардлаггүй гэнэ. Тэрээр мэргэжлийн болон сонирхогчдийн дунд явуулах шалгаруулалтаа гуравдугаар сарын 1-нд Улсын филармоны байранд 12:00 цагаас шалгаруулж авах юм. Уг шалгаруулалтанд оролцох моделиуд хоёр төрөлд шалгаруулалтанд оролцох бөгөөд каталоги модель, тайзан дээр алхах модель гэсэн хоёр төрлөөр шалгаруулалтанд оролцох аж. 1. “Mercedes benz” шоуны загварын тайзан дээр алхах моделуудад тавигдах шаардлага: Эмэгтэй модел 175см-аас дээш өндөртэй байх, загварт тохирох дүр төрхтэй байх Эрэгтэй модел 180 см-аас дээш өндөртэй байх, загварт тохирох дүр төрхтэй байх 2. “Mercedes benz” шоуны каталогны зураг авалтанд оролцох моделиудад тавигдах шаардлага: Эрэгтэй модел: Өндөр харгалзахгүй, өвөрмөц дүр төрхтэй, цэвэрхэн царайтай, өндөр хамартай, урт үстэй. Эмэгтэй модел: Өндөр харгалзахгүй, өвөрмөц дүр төрхтэй, цэвэрхэн царайтай, урт шулуун хар үстэй, шулуун өндөрдүү хамартай. Шалгаруулалтанд оролцох хүсэлтэй залуус өндөр өсгийтэй гутал, бие барьсан хувцастай ирэх нь ээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын төдийгүй дэлхийн загварын ертөнцөд болдог томоохон шоунуудын нэг “Азийн загварын долоо хоног 2014” наадам Улаанбаатар хотноо болох гэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад тус наадмын зохион байгуулагчид Монголын залуу уран бүтээлчдэд томоохон боломж өгөхөөр төлөвлөжээ. Тодруулбал, залуу make up артист, үсчин, дизайнеруудын дунд нэгэн сонирхолтой реалити шоу зарлаад байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлхийн тавцанд өрсөлдөх боломж олгох зорилгоор реалити шоу нь зохион байгуулагдаж байгаа ажээ. Тус реалити шоунд оролцох сонирхолтой залуус дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай гэнэ. Үүнд · Тухайн салбарт ажилласан туршлагатай · Өөрийн гэсэн өнгө төрхтэй · Үс болон нүүр будалтын бүтээгдэхүүний мэдлэгтэй байх · Өөөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй эсэх · Мэргэжлийн үзүүлэх чадвартай · Тогтоосон цагт даалгасан ажлыг гүйцэтгэх чадвартай · Өмнө нь хийж байсан ажлын зураг · Нэг хувь цээж зураг Одоогийн байдлаар шагналын сан тодорхойгүй байгаа ч залуу уран бүтээлчдийн ур чадварыг шүүхээр “Asian fashion week” байгууллагын захирал Катерин Бирч болон гүйцэтгэх захирал Саймон Ли нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирж, шүүхээр болжээ. Дашрамд, тус реалити шоунд оролцох залуус гуравдугаар сарын 5-наас өмнө “Алтай Бьюлдинг”-т байрлах “Blue apple” компанийн байранд бүртгүүлэх ёстой гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “55” караоке нь Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийг удаа дараа зөрчсөн бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нийт зургаан удаагийн торгуулийн арга хэмжээ авч байжээ. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч М.Мөнхбаярын шийдвэрээр “Үйлс болд” ХХК-ийн “55” караокены захирал Б.Энхтулгыг долоо хоног баривчилж, зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа юм байна. Тиймээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Батбаяр дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж, цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг “Үйлс болд” ХХК-ний “55” караокены архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулж буй хаягаар нь тусгай зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авах саналыг Засаг дарга Д.Оросоод хүргүүлжээ. Цаашид согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоож ажиллах болно гэж Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Г.НАРАН
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” тоглолт СТӨ-нд, МУГЖ, дуучин Далантай “Дуусашгүй” дуунууд тоглолт Бөхийн өргөөнд болно. Ингээд өнөөдөр болох үзвэрийн хуваарийг танилцуулья. УДБЭТ 17:00 цагт Ж.Вердийн “Риголетто” дуурь Холливууд 17:00 цагт МУСТА дуучин Бадамцэцэгийн эмчилгээнд зориулсан тоглолт СТӨ 17:00 цагт МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” тоглолт СТӨ 19:00 цагт “Маск” продакшны “Монголдоо амьдрах сайхан” хошин шоу тоглолт МҮЭСТО 19:00 цагт “Шинэ үе” продакшны “Миний хайр миний фэн” хошин шоу тоглолт Бөхийн өргөөнд 19:00 цагт МУГЖ, дуучин Далантай “Дуусашгүй дуунууд” тоглолт тус тус тоглох юм байна. Ч.ТЭНГИС
урлаг соёл
“Глоб Интернэшнл” төвөөс 15 жилийн ойн баяртаа зориулан залуучуудын дунд орчин үеийн бүжгийн тэмцээн зарлажээ. Энэ тэмцээн нь цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Интернэт өнөөдөр монголчуудын, тэр дундаа хүүхэд, залуусын амьдралын салшгүй хэсэг болжээ. Нийгмийн сүлжээ тив тивийн хүүхэд залуустай цаг хугацаа, орон зай үл харгалзан танилцаж, мэдээлэл солилцох, мэдлэг олох, олон хэлээр ярьдаг олон оронд олон найз нөхөдтэй болох орон зайг бүрдүүлж өгдөг. Интернэт дэх найзууд бие биеэ зүс үл таних боловч үзэл бодол, санаа бодлоороо нэг нэгнээ дэмжиж, нэг нэгэндээ урам зориг өгч, заримдаа шүүмжлэлтэй ханддаг. Аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах нь амьдарч буй нийгэм, орчноо сайжруулах, нэг нэгнийхээ алдаатай бодлыг засч залруулах, заримдаа буруу хэрэг хийхээс ч сэргийлж болно. Үүний тулд бид заавал хараал хэлж, муухай, бүдүүлэг, доромж үг ашиглахын хэрэггүй. Чамайг хүн доромжилбол чи баярлахгүй шүү дээ. Нөхөрсөг шүүмжлэл байгаа цагт соёлтой мэтгэлцээн байдаг. Үнэндээ бол зарим хүнд шүүмжлэл таалагддаггүй. Иймд дэлхийн ардчилсан орнуудад иргэндээ аливаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэхдээ нэрээ нууцлахыг хуулиар хүлээн зөвшөөрдөг. Учир нь үүнийг хувь хүний нууцын нэг хэсэг гэж үздэг. Харамсалтай нь, зарим хүн цахим ертөнцийн хил хязгааргүй орон зайг хэтрүүлэн ашиглаж, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, бүдүүлэг үг хэллэгээр дайрч давшлан гомдоох болжээ. Зарим нь санаатайгаар, зарим нь санамсаргүйгээр НАЙЗЫНХАА нэр төрд халдан гутааж байна. Энэ бол сайн бус муу зүйл. Энэ нь Монгол Улсын хуулиар хориотой учир шийтгэл хүлээлгэдэг. Манай улс хүнийхээ нэр төрийг эрхэмлэдэг, хамгаалдаг ардчилсан улс шүү дээ. Иймд бүгдээрээ цахим ертөнц дэх НАЙЗ-ыгаа гомдоохгүй, доромжлохгүй, хүндэтгэн харьцаж, тэднийхээ үзэл бодолд хүлээцтэй, тэвчээртэй хандая! Энэ бол орчин үеийн, өөрийгөө хүндэтгэдэг, ухамсартай, соёлтой, боловсон иргэний шинж билээ. Тэгэхээр үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, ялангуяа цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхээ хамгаалахын тулд нэгдэцгээе! Хүн өөрийнхөө үзэл бодлыг бичих, зурах, бүжиглэх, дуулах гээд бүхий л хэлбэрээр илэрхийлж болно. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрхийн үнэт зүйл. Энэ эрхийг хязгаарлаж эхэлвээс бидний бусад бүх эрх, эрх чөлөө бас хязгаарлагдана. Хятад, Хойт Солонгос, Латин Америк, Африк, Арабын зарим оронд хүмүүс нь Интернэт ашиглах, түүнийг ашиглан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй байдаг. Бид ийм байдлыг хүсэхгүй шүү дээ. Гэвч бид өнөөгийнхөө эрх чөлөөг хэтрүүлэн ашиглавал Засгийн газраас хориг хязгаар тавьж, хатуу хяналт тогтоож болзошгүй. Үүнийг хүсэхгүй бол бүгдээрээ эвлэлдэн нэгдэе! Иймээс бид та бүхэнд бүжгээр дамжуулан Интернэтэд найзтай байх эрх, ингэхдээ найзаа гомдоохгүй байх, мөн цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхээ хамгаалахыг уриалах сайхан боломж олгож байна. Тэмцээнд бүжиглэх сонирхолтой сурагч, оюутан, залуучууд багаар, хамтлагаараа оролцоно. Баг, хамтлагт байх хүний тоонд хязгаар тогтоохгүй. Тэмцээнд оролцохын тулд манай НАЙЗ бүлэгт элсч, оролцох эрхээ авна. Тэмцээнд оролцох баг нь өөрийн болон бүтээлийн нэртэй байна. Уралдааныг мэргэжлийн шүүгчид дүгнэж, 3 хамтлагийг шалгаруулан, манай байгууллагын 15 жилийн ойд зориулсан “НАЙЗ” арга хэмжээний үеэр олны хүртээл болгоно. Шалгарсан багуудын бүтээлийг видео болгон, манай байгууллагын цахим хуудас, YouTube-д байрлуулна. Шалгаруулалтыг 2014 оны гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах юм. Шагналын хэмжээний хувьд, I байр нэг 400,000 төг, II байр нэг 300,000 төг, III байр нэг 200,000 төг байх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.globeinter.org.mn цахим хуудас болон Глоб Интернэшнл төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудас болон “НАЙЗ” бүлгээс авна уу. Мөн тэндээс цахим эрх чөлөө, нэрээ нууцлах эрхийн тухай мэдээлэл авч болох юм.
урлаг соёл
"Монгол цэргийн баяр"-ыг тохиолдуулан хайрт аавдаа, халамжит ханьдаа юу үзүүлж баярлуулахаа та мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр болох тоглолтын мэдээллийг хүргэе. 1. Өнөөдөр эр цэргийн баярыг тохиолдуулан монголын залуу уран бүтээлчид нэгдэн “Монголын төлөө” хэмээх тоглолтоо гуравдугаар сарын 18-нд 19.00 цагаас “UB palace”-ын тоглолтын их танхимд тоглох нь ээ. Уг тоглолтонд “Ice top”, “Tatar”, “Kiwi”, Gee, TG, “Mixx”, “Мааз”, П.Баярцэнгэл, “Movie”, Rooky зэрэг хамтлаг уран бүтээлчид оролцон хит болсон уран бүтээлүүдээ эгшиглүүлэх юм. 2. “Монгол цэргийн баяр”-т тохиолдуулан “Эр хүн танаа” тоглолт өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж буй. Тус тоглолтонд сайн дуулдаг бөхчүүд, нийтийн дууны нэрт мастерууд оролцох юм. Уг тоглолтын үеэр бөхчүүд бөхийн гараа, дэвээний үзүүлбэрийг үзүүлж үзэгчдэдээ гэнтийн бэлэг барих аж. 3. Цэргийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр “Эр цэргийн баяр”-ыг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” жүжгээ 19.00 цагаас тоглохоор зэхжээ. Анх 2011 онд тавигдсан түүхэн бүтээл эр цэргийн баяраар сүүлийн хоёр жил дарааллан тоглогдож байгаа билээ. 4. “Эрийн хийморь дээшээ” хүндэтгэлийн тоглолт Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа гуравдугаар сарын 18-нд 18.00 цагаас ганцхан удаа тоглогдох нь ээ. Тус тоглолтонд Гавьяат жүжигчин С.Батсүх, Гавьяат жүжигчин Г.Батбаяр, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Гавьяат жүжигчин Э.Бүрнээ баяр, Гавьяат жүжигчин Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан Бо.Батболд, Соёлын тэргүүний ажилтан Д.Баасанжав, Соёлын тэргүүний ажилтан Ба.Батболд болон хийлч Дээгий, Ч.Дорж, О.Анхчимэг, Д.Шижирмаа, Улаанбаатар чуулгын “Хангарьд” найрал хөгжимчид болон циркийн жүжигчид оролцох юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, “Алтан өд” наадмын шагналт, яруу найрагч Г.Баяр “Тэнгэрийн сүм эх орон” тайлан тоглолтоо гуравдугаар сарын 31-нд буюу өнөөдөр “UB palace”-ын концертийн их танхимд 19.00 цагаас хийх нь ээ. Тэрээр таван настайгаасаа эхлэн булчингийн сулрал буюу саажилт өвчнөөр өвчилөөд 16 настайгаасаа эхлэн суумгай болжээ. Тиймээс тус тоглолтын орлого яруу найрагчийн эмчилгээнд зориулагдах бөгөөд хэдийгээр хүнд өвчтэй ч өвчнийхөө өмнө бууж өгөлгүй өдгөө хүрсэн чадварлаг яруу найрагч билээ. “Тэнгэрийн сүм эх орон” тоглолтонд Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат дуучин С.Жавхлан, Гавьяат жүжигчин Бат-Эрдэнэ, “Болор цом”-ын эзэн яруу найрагчид болон залуу уран бүтээлчид оролцохоос гадна дуучин Ноён Бондгор нар хүрэлцэн ирж өөрсдийн бүтээлүүдээ эгшиглүүлэх юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Brix” шөнийн клубт гуравдугаар сарын 14-ны үдэш “Hip hop R&B volume 16” шоу болсон. 16 дахь удаагаа болж буй уг шоуг “MNG event”-ийн залуус хип хоп сонирхогчдодоо хүргэлээ. Хэдийгээр хуучны хип хоп хэмнэл мэдрэгдсэн ч залуус ёстой л доргиж байсан юм. Мэдээж эцэг эхчүүдийн хувьд энэ газрын хаалга хаалттай. Гэхдээ тэнд ууж идээд хөлчүүрхсэн залуус харагдаагүйн дээр бүжиглэх дуртай залуус ихэнх нь байсан. Хэт дэвэргэсэн сонсогдох ч согтуу охид хөлчүүрхэж, гар хуруугаа зангидсан залуус хаа сайгүй үзэгдэх шоу цэнгээн зөндөө л байдаг даа. Харин “Brix”-т тэд үзэгдсэнгүй. Бүжгийн соёл хэрэглээний соёлтой эн зэрэгцэж байх шиг санагдлаа. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээд байж болоод л байгаа мэт. Харин шоуны соёл гээд тодорхойлж болохоор. Залуус хамгийн гоё ганганаа өмсөж, охид хавартай уралдан нимгэлж, даашинз, өндөр өсгийтөөр гоёсон байлаа. Бүжгийн талбай үггүй нөхөрлөлийн талбар болжээ. Залуус бие биеэ танихгүй ч эрэгтэй эмэгтэйгүй нэгэн цул мэт өөр хоорондоо бүжгийн хөдөлгөөнөөр ярилцах аж. Тэдэнд ингэж ярилцахад үг хэрэггүй. Харин тэдний гадуур тэднийг хэрхэн бүжиглэж байгааг ажиглах хэсэг бий. Бүжигчдийн хөдөлгөөнөөр нүдээ хужирлаж зогсох хэсэг бүлэг бас бий. Мэдээж залуусын соёл хөгжихийн хэрээр орчин дагаад хөгждөг жамтай. Манайдаа л урдаа барьдаг шөнийн клубууд засвар хийгээд байгаа ч бас л жаахан дутагдалтай. Хэдийгээр бүжиглэх орчин бүдэг гэрлэнд тийм ч их гологдоод байхгүй ч орчин хэрэгтэй гэдэг нь шоуны төгсгөлд тод гэрэл асахад мэдэгдэнэ. Залууст тамхины өрөө гаргаж өгсөн байгаа нь сайн ч агааржуулалт байдаггүй нь тамхилаад ирж байгаа залуусын ярианаас ил. “Ёооё угаартаж үхэх нь ээ” гэх залууст агаар дутагдсан нь андашгүй харагдана. Хотын бүжгэнд дуртай охид хөвгүүд нэгэн хэмнэлтэйгээр үдшийг өнгөрүүллээ. Харин шөнө 03.00 цагийн харанга дэлдэхэд замын цагдаа ах нар орж ирээд үүд сахисан байдалтай сууцгааж харагдав. Ногоон өнгийн фосфортой хувцас нь нүдэнд тодоос тод харагдана. Цагдаа ах нар ч ажлаа сайн хийсэн, залуус ч партинд соёлтой оролцов. Гуравдугаар сарын 14-ний үдэш “Brix”-т “Hip hop R&B volume 16” шоутай зэрэгцэн “Metropolis” шөнийн клубт улаан хувцастангуудын “Red” шоу болсон юм. Мэдээж бас бус газрууд шоугаа хийсэн нь тодорхой. “Metropolis”-т 22:00 цагаас 23:00 цаг хүртэл охидыг үнэгүй оруулна гэсэн зарын дагуу цөөнгүй охид тэнд очсон ч харамсалтай нь “хамран дундуураа хаалга савуулсан”. Үүдэнд нь бараг арав гаруй хар өнгийн хослол өмссөн залуус охидын цүнхийг увайгүйгээр ухаж байх нь тэр. Учир нь цүнхэндээ ус, ундаа, шингэн төрлийн зүйлийг авч орохыг хоригложээ. Охид цүнхээ ухуулсныхаа дараа “Охид таксгүй” гэсэн рекламны дагуу орох гэтэл оруулсангүй. Өнөөх хамгаалагч нарын цаг түрүүлж байсан бололтой 22:50 минутаас эхлээд 23:00 цаг болчихсон хэмээн охидыг буцааж, “Чаддаг юм бол” таксаа аваад ор хэмээн даапаалж байсан юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор гурван сарын турш зохион байгуулагдаж байгаа “Universe best songs-2014” наадамд Монголын төдийгүй олон орны дуулах авьяастай 600 гаруй авьяастан өрсөлдөж, шилдэг 18 оролцогчийг тодруулаад байгаа ажээ. Тэгвэл зорилго бүхий мөрөөдлийнхөө төлөө ухаалаг алхам хийхийг уриалсан “Universe best songs-2014” наадмын шилдгүүд урлагийн анхны тайзнаа гарч, Гран-При шагналын төлөө хүчтэй өрсөлдөх гэж байна. Маргааш буюу 2014 оны дөрөвдүгээр дүгээр сарын 11-ний өдрийн 15:00 цагт “UB palace”-ийн концертын их танхимд “Universe best songs-2014” наадмын Гала тоглолт, Гран при шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох юм. Тоглолтын тасалбарыг “UBS” телевизийн байр, “UB PALACE”-ийн кассаар борлуулж байгаа бол дэлгэрэнгүй мэдээллийг 19-51, 7014-0434, 9999-9074, дугаарын утасаар авах боломжтой ажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Маргааш тохиож буй Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хошин урлагийн хамтлагууд хамтран “Best of Comedy” тоглолт хийхээр болжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 1, 2-нд хоёр өдөр Соёлын төв өргөөнд болох бөгөөд Монголын хошин урлагийн салбарын төлөөлөл болж яваа “Маск”, “Шинэ үе”, “Х-ТҮЦ” гээд долоон продакшн оролцох юм байна. Хошин урлагийнхан баярын өдрөөрөө Улаан хивсээр алхан, үзэгчдэд хамгийн шилдэг гэсэн үзүүлбэрүүдээрээ бэлэг барих гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 35000-40000 төгрөг бөгөөд орлогыг Нийслэлийн III амаржих газарт хандивлахаар төлөвлөжээ. Б.ЭНХ
урлаг соёл
“Universe Best Songs” наадмын зохион байгуулагчид шилдгийн шилдэг шалгаруулах гала тоглолтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж, 100 гаруй уран бүтээлчдийг урлагийн ертөнцөд төрүүлсэн тус наадам энэ жил шилдгийн шилдэг оролцогчоо тодруулахаар гала тоглолтоо хийх гэж байгаа ажээ. Тус наадамд өнгөрсөн жилүүдийн шилдэг оролцогчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхойгүй ч ямартай ч оролцогчид их бага хэмжээгээр оролцох гэнэ. Энэ талаар “Universe Best Songs” нэвтрүүлэгийн хөтлөгч Э.Гантулга “Оролцогчид оролцох эсэх нь өөрсдийнх нь сонголт. Ямартай ч бид бүртгэлээ явуулаад эхэлчихсэн. Манай өнгөрсөн жилийн шилдэг уран бүтээлчид маань одоогийн байдлаар гадаадад суралцаж байгаа. Ирж амжихгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй” гэх тайлбар өглөө. Шилдгийн шилдгийг шалгаруулах тэмцээн нь гурван шаттайгаар зохиогдох бөгөөд эхний шатны шалгаруулалт уламжлалт ёсоороо гадаад дууг дуулах, хоёрдугаар шатанд бүх оролцогчид эх хэлээрээ буюу өөрсдийн орны хэлээрээ дуулах бол гуравдугаар шатанд уран бүтээлчид өөр хоорондоо өрсөлдөн дуэт дуулах ажээ. Уг шалгаруулалтын нэвтрүүлэг нь тавдугаар сарын 1-нээс эхлэн өдөр бүр үзэгчдийн хүртээл болох нь ээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын нүүр будагчдын холбоо, Улаанбаатар салса холбоо хамтран Монголын хамгийн анхны нүүр будалттай латин бүжгийн шоуг толилуулах нь ээ. “Dance party & Body paint” шоу нь дөрөвдүгээр сарын 19-нд 20.00 цагаас “Vegas night club”-т болох юм. Тус шоунд мэргэжлийн нүүр будагчид оролцох бөгөөд бүжигчин, уран нугараачдын биеийг неон будгаар будаж, сонирхуулах аж. Шоунд оролцох тасалбарын үнэ 20 мянган төгрөг ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits: Unplugged” бие даасан тоглолтоо тавдугаар сарын 14-нд “Мишээл экспо”-д 19.00 цагаас ганцхан удаа хийхээр зэхжээ. 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан “Камертон” хамтлагийнхан 1999 онд анхны тоглолтдоо дуулж байсан бүх дуугаа ийнхүү 15 жилийн дараа фенүүддээ хүргэхээр болжээ. Гурван цаг 30 минут үргэлжилэх тус тоглолтын үеэр хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн тус тусын уран бүтээлүүдээсээ мөн толилуулах аж. Тоглолтын тасалбарын үнэ 50 мянган төгрөг бөгөөд маргаашнаас худалдаанд гарах гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг тун удахгүй болох нь ээ. 2010 оноос тасралтгүй зохион байгуулсан тус үдэшлэг нь зохиогдох бүрдээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладагаараа онцлогтой. Өнгөрсөн жилүүдэд Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулга, Морин хийлийн чуулга, Цөөхүүл хөгжмийн чуулгын тоглолт болон “Занабазарын нууц” зэрэг цуврал арга хэмжээнүүдийг урлаг сонирхогчиддоо танилцуулсан байдаг. Тэгвэл тэд энэ удаад “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг танилцуулж буй. Тус тоглолтонд орчин цагийн нэрд гарсан зургаан бүжиг дэглээчийн монгол эмэгтэйн мөн чанар, хувь тавилан, баяр гуниг, амьдралын хүрдийн тухай өгүүлэх үндэсний болон орчин үеийн бүжгийн зургаан шинэ бүтээлийг олон нийтэд толилуулахаар зэхжээ. “Тусгал” бүжгийн тоглолтын онцлох бүтээлээр бүжигчин Т.Содгэрэлийн яруу найраг, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран хүргэх “Би” бүтээл байх бөгөөд уран бүтээлчийн 20 жилийн амьдрал, уран бүтээлийг нэгтгэн урлагийн олон төрлийн хамт хүргэж байгаараа онцлогтой. “Тусгал” бүжгийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “ARD Санхүүгийн Нэгдэл” ажиллаж буй бөгөөд тоглолтод “Бөртэ” хамтлаг, “Түмэн Эх” чуулгын уран бүтээлчид оролцох юм. Тоглолтыг 2014 оны тавдугаар сарын 9-нд 19.00 цагаас Улсын Филармонид ганцхан удаа зохион байгуулна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлох гэж байна. Дэлхийд ганцхан одой циркчид 20 жилийн тэртээ Монголын үзэгчидтэй “уулзаж” байсан. Энэ удаад 35 хүний бүрэлдэхүүнтэй баг баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо толилуулах гэнэ. Циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолт тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ажээ. Тасалбарын үнийн хувьд 10-25 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Т.МАША
урлаг соёл
“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор гурван сарын турш зохион байгуулагдсан “Universe best songs-2014” наадмын шилдгүүд өнгөрөгч баасан гаригт /04.11/ тодорлоо. Сүүлийн шатанд үлдсэн 18 оролцогчоос Тэргүүн байр, Гран-При шагналын эзнээр 293 хувийн дугаартай Г.Хишигдүүрэн, хоёрдугаар байранд 395 хувийн дугаартай Б.Хонгор, гуравдугаар байранд 496 хувийн дугаартай Е.Рейзвих нар шалгарчээ. “UBS” телевизээс зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан “Universe best songs-2014” наадамд 600 гаруй авьяастан өрсөлдөж, сүүлийн шатанд 18 оролцогч шалгарсан байна. Ч.БААТАР
урлаг соёл
-Энэ жилийн наадамд хоёр зочин хамтлаг ирнэ- “Амьд” хөгжим шимтэн сонсогчдын хүсэн хүлээсэн “Playtime-2014” наадмын тов гарлаа. 13 дахь удаагийн наадам энэ жил долдугаар сарын 19, 20-нд “Гачууртын “Монгол шилтгээн”-д болно. Наадмын зочин хамтлагаар “пост рок” урсгалаар тоглодог “Envy”, ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “Мумий Тролль” хамтлагууд ирэх юм байна. ОХУ-ын уг хамтлаг нь “Земфира” хамтлагийг гаргаж ирсэн бөгөөд ийнхүү урилгаар ирэх болсон нь хөгжим сонирхогч залуусын хувьд сайхан мэдээлэл билээ. Энэ жилийн наадмын тоглолтын тайзны зохион байгуулалт өнгөрсөн жилийнхтэй адил гол болон жижиг хоёр тайзнаас бүтэх бөгөөд Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог ажээ. Ийнхүү 13 дахь удаагийн “амьд” хөгжмийн хамгийн том наадмын бэлтгэл ажил эхэллээ. Наадамд оролцох хамтлагуудын шалгаруулалт, тасалбар, үйлчилгээний зохион байгуулалт зэрэг явцын мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно. У.БОЛОР
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг тавдугаар сарын 9-ний орой Улсын филармонид 19.00 цагт ганцхан удаа болох гэж байна. 2010 оноос тасралтгүй зохион байгуулсан уг үдэшлэг нь зохиогдох бүрдээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладагаараа онцлог билээ. Энэ удаад “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг бүжгийн урлаг сонихогчдод хүргэж буй. “Тусгал” бүжгийн тоглолтод өнөө цагийн нэрд гарсан зургаан бүжиг дэглээчийн зургаан бүтээл тоглогдох бөгөөд Монгол эмэгтэйн мөн чанар, хувь тавилан, гуниг баяр, амьдралын хүрдний эргүүлэгийг бүжгийн уран хөдөлгөөнөөр өгүүлэх юм. Үндэсний болон орчин үеийн бүжгээс бүтэх уг тоглолтын онцлох бүтээлийг бүжигчин Т.Содгэрэл яруу найраг, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран “Би” бүтээл ажээ. Уран бүтээлчдийн 20 жилийн амьдрал, уран бүтээлийг нэгтгэн урлагийн олон төрлийн хамт тайзнаа амьдруулах “Тусгал” бүжгийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Ард санхүүгийн нэгдэл” ажиллаж байгаа гэнэ. “Бөртэ” хамтлаг болон “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид уг тоглолтод оролцох аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
Урин дулаан цаг ирж, их хотын залуусын "шоу"-ны улирал эхэлжээ. Энэ зуны хамгийн эхний шоу “Marquee 27”-д тавдугаар сарын 9-нд болохоор товлогджээ. “Poke me party” залуусыг шоуны соёлд уриалж байгаагаараа онцлог. Тус шоуны үеэр хоёр өнгийн бугуйвч тараагдах бөгөөд хэрвээ та ногоон өнгийн бугуйвчийг сонговол тус клубт байгаа бүх ногоон өнгийн бугуйвчтай охид, залуустай чөлөөтэй танилцаж, найзын хүрээгээ тэлэн нөхөрсөг орчин бүрдүүлж, kiss me & poke me sticker авах боломжтой болох гэнэ. Харин та улаан өнгийн бугуйвчийг сонгосноор тус партины туршид хэн нэгэнтэй нөхөрлөж, танилцах шаардлагагүйгээр, зөвхөн өөрийн найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Хамгийн сонирхолтой нь таныг бугуйвчаа сонгон, дотогш ороход ногоон өнгийн бугуйвчтай охид, залууст kiss me & poke me гэсэн наалт өгөх бөгөөд та дурын газраа нааснаар бусад хүмүүс ч таны наалт наасан хэсэгт чөлөөтэй хүрэх бололцоог олгож байгаа гэдгийг зохион байгуулагчид нь тайлбарлав. “Poke me party”-ны үеэр үзүүлэх олон сонирхолтой үзүүлбэр бэлтгэсэн байгааг дахин дахин онцлоё. Энэ зуны хамгийн эхний бөгөөд сонирхолтой шоунд зочлох таксын үнэ 20 мянган төгрөг байх болно. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй, залуус аа. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийн алдартай одой циркчид манай оронд тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тэрбээр циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолтоо тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-ийг хүртэл хүүхэд багачуудад хүргэх бөгөөд хэдийнэ эхний өдрүүдийн тасалбар дууссан байна. Дэлхийд ганц байдаг одой циркчид манай оронд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг болон баавгай, нохой, хонь, ямаа гэх мэт 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо хүүхэд багачууддаа толилуулах нь ээ. Тус тоглолтын тасалбарын үнэ 10-25 мянган төгрөг юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан үзэгчддээ “Аладдин” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг 3D хэлбэрээр хүргэхээр болжээ. Тус жүжгээс хүүхэд багачууд маань Жасмин, Жабар зэрэг үлгэрийн баатруудыг дэргэдээс нь харах боломжтойгоороо тун онцлог гэнэ. “Аладдины шидэт дэнлүү” жүжиг нь тавдугаар сарын 29-өөс эхлэн Монголын хүүхдийн ордны тайзнаа өдөр бүр хүүхэд багачууддаа хүрэх нь ээ. Сонирхуулахад уг жүжгийг “Шилдэг өнгө” продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь хошин урлагийн шилдэг найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Кончита Вурст. Фото: Jonathan Nackstrand / AFP Кончита Вурст нэрээр алдартай австри эр Томас Нойвирт, Eurovision Song Contest – 2014 гэдэг дууны уралдааны ялагчаар тодров. “Галт шувуу шиг амил” (Rise Like a Phoenix) гэсэн дуугаараа тэр 290 оноо авч өрсөлдөгч нараа хол орхив. Нидерландын The Common Linnets хамтлаг (238), Шведын дуучин Санна Нильсен (218) тус тус удаалав. Украиныг төлөөлсөн дуучин бүсгүй Мария Яремчук 113 оноотойгоор зургадугаар байранд шалгарчээ. Оросын ихэр хоёр дуучин 17 настай бүсгүйчүүд Мария ба Анастасия Толмачева 89 оноотойгоор долоод шалгарлаа. Тэд Жон Баллард, Ральф Чарли, ЖерардЖеймс Боргийн үгэнд Филипп Киркоров, Димитрис Конотопулос нарын ая хийсэн “Сияй” (Shine) дууг дуулжээ. Энэ уралдааны хүүхдийн тэмцээнд нь тэд ялсны дараа өөрсдийн цомгийг гаргаж, хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгийн хөтлөгч болжээ. Eurovision Song Contest-2014 уралдааны шигшээ тавдугаар сарын 10-нд явагдсан ба түүнд нь Украин, Белорусь, Азербайжан, Исланд, Норвеги, Румын, Армен, Черногори, Польш, Грек, Австри, Герман, Швед, Франц, Орос, Итали, Словени, Финлянд, Испани, Швейцари, Унгар, Мальта, Дани, Нидерланд, Сан-Марино, Их Британийн төлөөлөгчид дууллаа. Дууны энэ тэмцээн 1956 оноос хойш жил бүр явагдаж байна. Энэ удаа өмнөх тэмуээнд дуучин нь ялсан Дани уралдааныг хүлээн авчээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
урлаг соёл
Зуны урин дулаан цаг айлчилж байгаатай холбоотой их хотын цоглог залуусын шоуны улирал эхэлжээ. “Цамцаа тайчаад шид” гэх шоу тун удахгүй буюу тавдугаар сарын 30-нд “Брикс” клубт болох нь ээ. Уг шоунд олон төрлийн Electro хөгжмүүд эгшиглэхээс гадна их хотын цоглог залууст зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд энэ үдэш хүлээж байгааг “MNG event”-ийн залуус сануулж байна. “Цамцаа тайчаад шид” шоуны тасалбарын үнийн хувьд 20 мянган төгрөг гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Нийслэлийн Улаанбаатар чуулга”-ын тайзнаа өнөөдөр эхийн алдрыг магтан дуулахаар болжээ. Монголын үндэсний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран эхийн алдрыг мөнхжүүлэх зорилготой “Монголын үзэсгэлэнт саран гоо” тоглолт 19 цагт “Нийслэлийн Улаанбаатар чуулга”-ын их танхимд эхлэх аж. Уг тоглолтын найруулагчаар Д.Сосорбарам ажиллаж удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Р.Ганбат, Д.Нямдаш болон Улаанбаатар чуулгын Хангарьд үндэсний хөгжмийн найрал, “Хөсөгтөн” хамтлаг, “Увертюра”, хамтлаг, Ардын жүжигчин Б.Жавзандулам, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин У.Далантай, Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Баасанжав, Д.Амаржаргал, П.Идэржавхлан, Д.Буянтогтох, О.Анхчимэг нар оролцох аж. Дашрамд дуулгахад уг тоглолтын үеэр нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж, Р.Чойном, Б.Лхагваcүрэн, Ц.Хулан, Д.Отгонcүрэн, Г.Чимитовэй, П.Пүрэвcүрэн, Л.Дагвадорж, Д.Амаржаргал, Н.Очирбат, хөгжмийн зохиолч З.Хангал, Э.Чойдог, Н.Жанцанноров, А.Энхтайван, Ч.Нянгар, Н.Чулуунхүү, Б.Доржcүрэн, Г.Андреев, Р.Бат-эрдэнэ, Д.Ариунболд, Б.Бааcанcүрэн, М.Бирваа нарын хөгжим, эхийн тухай уран бүтээлүүдийг үзэгчдэд толилуулах юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Эх үрсийн баяр өргөн дэлгэр, нижгэр болж өнгөрлөө. Хүүхдүүдээ баярлуулж яваа аав, ээжүүд, шаар барьсан балчир хүүхдүүд хотын гудамжыг чимж байна уу гэлтэй. Хүүхдийн баяраар эцэг эхчүүд алдрай бяцхан үрсдээ аятайхан тоглолт үзүүлж, харуулах хүсэлтэй байдаг нь дамжиггүй. Тэгвэл “Аса” цирк гарч байгаа Оросын одой жүжигчдийн тоглолтыг үзэхээр хүүхдүүд тус циркийн үүдэнд багагүй дугаар үүсгэсэн юм. Бяцхан үзэгчид тоглолтоо үзэхийн тулд тэсч ядан хүлээж байгаа нь илт. Өөр хоорондоо “энэ циркийн баавгай сагс тоглож, бүжиглэж чаддаг гэсэн муур, нохойнууд нь сургуультай” хэмээн биенээсээ өрсөн ярилцаж байлаа. Циркийн гадаа ийм олон хүн цуглаж халуун наранд жагсч байгааг хараагүй удсан надад хэрвээ манай цирк амьтантай болчихвол гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун. “Аса” цирк рүү арайхийж оронгуут бараг л зах дэлгүүрээр ороод ирэв үү гэж эндүүрмээр, тэнд чихэр, энд ч бэлэг дурсгалын зүйл зарж байлаа. Хүүхдүүдийн сонирхлыг гэрэл асдаг тоглоом багагүй татаж байсан. Зарагдаж байгаа зүйлсийг харахад 5000 төгрөгөөс 15 мянган төгрөгөөр хүүхдүүдэд худалдаалж байсан юм. Нэг талаас тэднийг харахад хүүхдүүдээр далимдуулж мөнгө олж байна уу гэлтэй. Нөгөө талаас нээрээ л хүүхдүүд циркчидтэй зураг даруулж тоглоом худалдаж авч байгаа нь хүүхдүүдийн хувьд хөгжилтэй байгаа нь ажиглагдсан. Ингээд “Бяцхан одод”-ын үзүүлбэр эхэллээ. Нохой, муур, тагтаа, баавгай. Муурнууд галтай цагираг дундуур үсэрч нааш, цаашаа гарч, нохойнууд хоёр хөл дээрээ гүйж, циркчдийн хөл дундуур ээлжлэн гарах зэрэг үзүүлбэрүүдийг үзүүлсэн. Харин хоёр баавгай сагс тоглож,бүжиглэж бяцхан үзэгчдэд жинхэнэ бэлэг барьж чадсан юм. Агаарын геминастик, агаарын цагираг гэх мэт үзүүлбэрүүдийг үзүүлэхэд манай циркчид илүү чадвартай санагдсан. Ийнхүү баавгай, муур, нохой, Оросын одой жүжигчидтэй хамт баярласан хүүхэд багачууд маань их баяр хөөртэй байгаа нь илт байлаа. “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй ОХУ-ын цирк нь ийнхүү монгол багачуудыг баярын гоё бэлэг болж чадлаа. Э.ТЭКҮ
урлаг соёл
ОХУ-ын Росгос циркийн одой жүжигчид “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтоо энэ амралтын өдрүүдэд тоглоод нутаг буцахаар болжээ. Тоглолт 15 цагт эхэлж буй бөгөөд тасалбар хүүхэд 12 мянга, том хүн 15 мянган төгрөгийн үнэтэй аж. Монголын үндэсний циркүүдийн менежментийн холбоо, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа энэ тоглолтод 30 гаруй жүжигчин, 70 гаруй амьтан оролцож буй юм. Б.ХАНД
урлаг соёл
Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй нэгтгэсэн парти айсуй. Тус парти нь наймдугаар сарын 2-нд “Iloft function house”-д 22.00 цагт болох бөгөөд шоуны үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид алдарт “Жалам хар” уран бүтээлээр, " Монгол костюмс "-ын залуус электро “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ээ толилуулах юм байна. Үндэсний соёл, үндэсний урлагаараа бахархсан тус үдэш “Шанз 3” хамтлагийнхан өөрсдийн уран бүтээлээ хүргэх бол DJ Дөлөөгийн сеттэй нэгдэх болно. "Үндэсний хэмнэлд нэгдье" уриатай “Хэмнэл” партинд ирсэн эхний 100 залууст коктейл үнэгүй өгөх бөгөөд олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна. Үндэсний хэмнэл айсуй Э.ТЭКҮ
урлаг соёл
Залуучуудын холбооны хөдөлмөрийн төв бирж Чэжү дахь Монгол морин цирк болох "Шонхор" циркийн захиалгаар циркэд ажиллах жүжигчдийг ажил хайгч залуучуудаас сонгон шалгаруулж зуучиллаа. Уг сонгон шалгаруулалтанд тэнцсэн таван залуу сар орчим хугацаанд бэлтгэл хийж өнөөдөр "Шонхор цирк"-ийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Азийн аялал жуулчлалын гол бүс Солонгосын Чэжү арал жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд Монголын морин циркчид тэнд ажиллаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа юм. Циркийн тоглолтод оролцохоор гэрээ байгуулж буй залуу циркчид хоёр жилийн хугацаанд Чежүд ажиллахын зэрэгцээ сурч боловсрон, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх юм байна. Залуу циркчид, тэдний ар гэрийнхний сэтгэгдлийг сонслоо. Д.Цэвээндорж: -Сэтгэгдэл маш өндөр байна. Зарын дагуу холбогдож сонгон шалгаруултад орсон. Тэнцээд Солонгос руу явах гэж байгаадаа маш баярлаж байна. Энэ дашрамд Монголын залуучуудын холбоо болон ССАЖ-ын сайд С.Оюунгэрэл нартаа баярлалаа гэж хэлье. Б.Билэггүн: -Монгол Улсаа төлөөлөөд олон улсын циркт тоглох гэж байгаадаа баяртай байна. Улсынхаа нэрийг өндөрт өргөж явна гэж бодож байгаа. Очоод хүрдан л тоглолтондоо ормоор байна. О.Ганзориг: -Хоёр улсын хамтын гэрээгээр Солонгос улс руу явах гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга, мөн Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн хамт олонд маш их баярлалаа. Я.Отгонбаяр: /Ганзоригийн ээж/ -Хүү минь яваад амжилтанд хүрээд ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Үргэлж хажууд байсан болохоор хол явж байгаа хүүгээ хараад эх хүний хувьд санаа жаахан зовж л байна. Гэхдээ олон сайхан хүмүүсийн итгэлийг даагаад, юм үзэж нүд тайлаад, их зүйл сураад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хүүд маань энэ боломжийг олгосон бүх хүмүүст баярлаж байна. Ц.Баасансүрэн: /Цэвээндоржийн нагац эгч/ -Манай дүү зарын дагуу очиж шалгаруулалтад орсон. Дүү маань өөрөө урлагийн авьяастай хүүхэд. Сургуулийнхаа бүжгийн аварга, загварын тэмцээнд ороод их идэвхитэй. Тэгээд энэ сайхан хамт олны тусламж дэмжлэгээр Солонгос улс руу явж байгаад маш их баярлаж байна. Явж байгаа бүх хүүхдүүддээ Чежү арал дээр очоод Монгол орныхоо нүүр царай болоод их амжилт гаргаад ирээрэй гэж хэлмээр байна гэлээ. Д.ЦЭЭЛ
урлаг соёл
Анх 2009 оноос хойш зургаан жил тасралтгүй зохион байгуулагдаж өдгөө 100 гаруй шинэ уран бүтээлчдийг рок попын ертөнцөд танилцуулсан “Universe best songs” шоу эдгээр 100 гаруй оролцогчдынхоо дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэгийн шилдэгийг шалгаруулахаар болсон. Чамгүй удаан хугацаанд цэнхэр дэлгэцээрээ дамжуулан тэдэнтэй хамт байсан үзэгчид ч их бий. Тэгвэл уг шоуны “Best of the best” тоглолт зургадугаар сарын 20,21-нд “UB palace”-ийн тоглолтын их танхимд болох юм. Уг хоёр өдрийн тоглолтоор шилдэг уран бүтээлч тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн БНСУ-д болон Англи улсад хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн эзэн болох юм байна. Дашрамд сонирхуулахад “Best of the best” тоглолтын тасалбар 15 мянган төгрөг ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Forever”, “Хаана байна”, “Гитарын минь уйлах дуунд” зэрэг олон уран бүтээлээр нь “A Sound” хамтлагийнханыг сонсогч фэнүүд нь андахгүй биз ээ. Тэгвэл тэд саяхан өөрсдийн найман жилийн ойн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглэлээ. “Найман нас” тоглолт нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” усан онгоцонд зургадугаар сарын 13,14-нд болсон юм. Тэд тоглолтынхоо үеэр сонсогчидтойгоо өөрсдийн найман жилийн хугацаанд туурвисан уран бүтээлүүдийнхээ талаар ярилцаж, дуунуудынхаа түүхээс хуваалцаж байлаа. Уг тоглолтонд хосууд цөөнгүй харагдав. Арга ч үгүй биз тэдний гаргасан ихэнх уран бүтээл хайр дурлалын тухай тэр дундаа уянгын уран бүтээл олонтой нь нөлөөлсөн болов уу. Тоглолтын тасалбарын хувьд 30 мянган төгрөг байсан бол “Хар сувд”-ны хоёр давхарын суудлууд нь 200 мянган төгрөгний такстай байв. Хэдийгээр тасалбарын үнэ харьцангуй өндөр санагдсан ч тоглолт, дууны сонголт үзэгчдэд нилээд хүрч байгаа нь ажиглагдсан. Мэдээж залуу хамтлаг дуучдын фэнүүд учраас дунд сургуулийн сурагчаас 35 хүртлэх насны залуучууд цугалсан байсан юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дэлгэцийн шинэ уран бүтээл болох “Миний хайр” инээдмийн уран сайхны кино өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд “Өргөө”, “Тэнгис”, Соёмбо кино театруудад нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр уран бүтээлчид үзэгчидтэй нээлттэй уулзалт хийн хөрөг зургаа татууллаа. Зохиолч А.Миеэгомбо, Б.Золжаргал нарын зохиол “Боролдой” филмийн анхны бүрэн хэмжээний “Миний хайр” киноны гол дүрд “A Capella” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, жүжигчин Б.Баярмаа нар тоглосон бол туслах дүрд дуучин П.Баярцэнгэл, хөтлөгч Э.Ууганбаяр зэрэг уран бүтээлчид туслах дүрүүдийг бүтээжээ. Мөнхийн сэдэв болсон хайр тэр дундаа залуу хосуудын дунд гарах үл ойлголцол, жижигхэн асуудлуудыг даван туулах хосуудын хөгжилтэй агшныг тус кинонд харуулсан байна. “Миний хайр” киноны нээлтийн үеэр жүжигчин Ш.Жавхлантай хоромхон хугацаанд ярилцсанаа уншигчиддаа хүргэе. -Монголын шинэ бүтээл нээлтээ хийх гэж байна. Сэтгэгдэл их өндөр байна. -Яагаад ийм сэдвийг сонгосон юм бэ. Их нийтлэг сэдэв санагдлаа? -Энэ хорвоод хайр бол мөнхийн сэдэв. Энэ удаад мөн уг сэдвийг хөндөж хайрын тухай залуу хосуудын харилцааны тухай өгүүлсэн бүтээл байгаа. Харин уг киногоор дамжуулж хэлэх гэсэн санаа нь юу байсан бэ гэвэл миний өнцгөөс харахад, өнөөдөр залуу хосууд маш ихээр салж нийлэх болсон. Амьдралдаа хэт яарах ч юм уу, жижигхэн асуудлаас болоод л гэр бүл сарних нь элбэг. Залуу хосуудын харилцаанд хоёр талын найз, аав, ээж гэх мэт олон зүйл нөлөөлж байна л даа. Харин залуу хосуудын хувьд үнэхээр чин сэтгэлээсээ өөрийнхөө сэтгэлийг сонсох хэрэгтэй гэсэн санааг гаргаж байгаагаараа онцлог. -Таныг өөрийнхөө охинтой уг кинонд тоглож байгаа гэсэн цуу байсан? -Миний охин биш л дээ. Миний эгчийн охин байгаа юм. / Инээв / Өнөөдөр бас та хоёр адилхан гоёлоор гангарсан харагдлаа? -Миний хайр кинод бид хоёр ээж охин болж тоглосон. Тэр ч утгаараа адилхан гоёл сонгосон шүү/инээв/. Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ Э.ТЭКҮ
урлаг соёл
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна. Үндэсний баяр наадмаар өнгөрөгч жил "Улаанбаатарын үдэш" 3D шоу цэнгээн Их эзэн Чингис хааны талбайд болсон билээ. Тэгвэл энэ жил мөн л наадамчин олонд зориулан лазер гэрлийн гайхамшигтай тоглолтуудыг толилууллаа. "Улаанбаатарын үдэш" 3D шоуны дараа нийслэлийн төв талбай, Баянхошуу, Маахуур толгой, Долоон буудал орчимд наадмын ёслолын буудлага боллоо. Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. PLAYTIME 2014 наадмын хүрээнд ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” болон Английн “The Wombats” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын шинэ, шилдэг 30 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Наадамд хүрэлцэн ирснээр хотын залуус орчин үеийн урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн, сургалт, галын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд оролцохоос гадна Монгол Шилтгээн, майхан хотхон, бүх төрлийн хоол, ус ундааны үйлчилгээг цогц хэлбэрээр хүртэнэ. Мөн WiFi, автобус, авто машины зогсоол, ариун цэвэр, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэх боломжтой юм. PLAYTIME 2014 наадам VIP zone анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone тасалбарыг 2014 оны 6-р сарын 23-ний өдрөөс Хай-Фай Рекордсын салбаруудаар 100,000₮ худалдаалагдана. Мөн “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлс хийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг оруулна. Наадмын тасалбар 2014 оны 6-р сарын 19-ний өдрөөс www.easyticket.mn , Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдах бөгөөд 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 40,000₮, 7-р сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалах болно. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
урлаг соёл
“ Энх тайван, эрх чөлөө, эв нэгдэл” уриатай 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү шоу цэнгүүн нь үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр маргааш /07.12/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил арав гаруй мянган залуус оролцож байсан бол энэ удаад 15 мянга гаруй залуусыг хамруулахаар зохион байгуулагчид төлөвлөж байна. Хөгжмийн дуугаралтыг олон улсын стандартад нийцүүлэхийн тулд Герман улсаас дуу хөгжмийн болон гэрлийн инженерүүдийг урьжээ. Энэ жилийн хувьд хөгжим, загварын хосолсон хөтөлбөртэй байгаагаараа онцлог юм. “Silence white” их хотын залуусаас гадна жуулчдын сонирхон оролцдог томоохон шоу цэнгүүн юм. Тус шоу цэнгүүнийг Нийслэлийн Соёл урлагийн газар, Үндэсний Соёл амралтын хүрээлэн, “Монгол микс прожект” ХХК нар хариуцан зохион байгуулж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
урлаг соёл
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна. Монгол улсын “Морин хуур”-ын чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолт түмэн олонд тэр дундаа гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд зориулан тоглогддог билээ. Ардын урлагийн баялаг сан хөмрөг, Монголын болон дэлхийн cop болсон хөгжмийн зохиолчдын шилдэг бvтээлvvд эгшиглэдэг “Монголын сайхан орон” буюу “Beautiful Mongolia” тоглолт энэ цагт Соёлын төв өргөөнд болж байна. Тэгвэл Их эзэн чингис хааны талбайд ахмадуудад зориулсан тоглолт болон "Улаанбаатарын үдэш" 3D шоу цэнгүүн болох гэж байна. Ингээд Улаанбаатарын үдэш 3D шоу цэнгүүний хөтөлбөрийг танилцуулъя. 18:00 Нээлтийн ажиллагаа 18:10 Баян хуурчдын тоглолт 18:20 Аман хуурчдын тоглолт 18:30 Ахмадын дайчин алдаг чуулга 18:40 Ахмадын "Уянга өөдөө" чуулга 18:50 Гармони хөгжимчдийн тоглолт 19:00 Аккардион хөгжимчдийн тоглолт 19:10 Мондалин хөгжимчдийн тоглолт 19:30 Бүх хөгжимчдийн нэгдсэн үзүүлбэр /Уран хас/ 20:00 Наадамчдын диско буюу DJ show 20:45 3D mapping шоу 20:50 Никитон хамтлагийн тоглолт 21:35 3D mapping шоу 21:45 Никитон хамтлагийн тоглолт 22:30 3D mapping шоу 22:42 Наадамчдын диско буюу DJ show тус тус цагуудаас болно. Ч.БОЛ
урлаг соёл
Казахстаны Астана хотноо энэ сарын 1-8-нд “Эхо Ази” олон улсын циркчдийн наадам болж өндөрлөжээ. Өмнө нь монголчууд энэ наадмын алтан цомыг хүртэж байсан удаатай. Харин энэ жил манай улсыг төлөөлөн “Circus Mongolia Khadgaa”-гийн хоёр уран нугараач оролцож, хүрэл цом, Сахагийн циркийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ. О.САРНАЙ
урлаг соёл
“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хэсэг хугацаанд уран бүтээлийн чөлөө авсан байна. Тэрээр фэнүүддээ “Хамтлагаасаа түр чөлөө авсан. Удахгүй уран бүтээлдээ эргэн орно” гэх хариу өгсөн гэнэ шүү. Хошин урлагийн жүжигчид дотроо чадварлагт тооцогддог түүнийг хамтлагийн ахлагч н.Ариунболдтой санал зөрөлдсөний улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан байж мэдэшгүй гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Гэхдээ энэ мэдээлэлд хэн хэн нь хариу өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. Харин тэрээр ирэх намраас уран бүтээлдээ ханцуй шамлан орох бололтой. Г.БОЛОР
урлаг соёл
“Portal media” студийн хамт олон 90-ээд оны хит дуунуудаар ковер дууны тэмцээн зарлажээ. Тус тэмцээнд оролцогчид гадаад, монгол дуунуудаар оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хугацаа наймдугаар сарын 8-20-ныг дуустал "Portal Studio" -ийн байранд авах юм байна. Шагналын сан: 1-р байр: 2 сая төгрөгний эрхийн бичиг студийн 2-р байр 1,5 сая төгрөгний эрхийн бичиг студийн 3-р байр 1 сая төгрөгний эрхийн бичиг студийн Клип хийлгэх эрхээр шагнуулахаас гадна Тусгай байр хоёрыг шалгаруулах бөгөөд нэг дуу бичүүлэх эрхийн бичгээр тус тус шагнах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 96884099, 99728383, 89891161 дугаарын утаснаас лавлаарай. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” бүтээлээрээ кино урлаг сонирхогчдын дунд чамгүй шуугиан дэгдээж чадсан билээ. Тэгвэл тэдний ээлжит уран бүтээлийн зураг авалт дууссан байна. Хувьсалын хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” бүтээлийн зохиолыг А.Ганчимэг бичиж өөрөө тус бүтээлийн гол дүрийг бүтээснээрээ онцлог болж байна. Залуу жүжигчин А.Ганчимэг саяхан амаржсан ч “Зүрхээр наадагч” бүтээлийн нилээд хүнд зураг авалтуудыг амжилттай дуусгасан гэнэ. Дашрамд сонирхуулахад “Зүрхээр наадагч” уран сайхны киноны дууг реппер Цэцэ болон “Хувьсал” продакшны хоёр жүжигчин болох Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэг, Гавьяат жүжигчин У.Уранчимэг нар хамтран хип хоп хэмнэлээр үглэж сонирхуулсаныг хамтдаа сонирхоё. Э.ТЭКҮ
урлаг соёл
Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх "Цонхон дээр суусан ялаа" цомгийн баяраа маргааш тэмдэглэх гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг дээр 19.00 цагт товлогдсон баярт оролцсоноор та цомогт багтсан дуунуудыг сонсохын зэрэгцээ цомгийг бэлэг болгон авах аж. Харин тоглолтын тасалбар 25 мянган төгрөг гэнэ. Г.БОЛОР
урлаг соёл
Нөлөө бүхий улстөрчдийн нэгт зүй тооцогдох У.Хүрэлсүх 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж, эхнэрээ эмчлүүлэхээр харийн орныг зорьж шуугиан тарьсан цаг саяхан. Харин тэрбээр эх орондоо ирээд улстөрчийн хувиар биш урлагийн тайзан дээр гитар барин гарсан нь гэнэтийн бэлэг байлаа. Өнгөрсөн амралтын өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд болсон У.Хүрэлсүх ахлагчтай “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн “live Cover” тоглолтод У.Хүрэлсүх, түүний хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд, намын гишүүд урилгын суудалд тухалсан юм. Гэнэн бага наснаасаа үерхэж нөхөрлөсөн “Андууд”-ын мөрөөдөл яах аргагүй дуу хөгжим. Найзууд тус тусын амьдралаа хөөж, урлагийн амьдралаар биш улстөрчийн замналаар явсан ч өдгөө 50 дөхөж яваа насандаа мөрөөдлөө биелүүлжээ. Байгуулагдаад хоёрхон сар болсон “Андууд” хамтлагийн анхны уран бүтээл нь У.Хүрэлсүхийн үг О.Хүрэлбаатарын шүлэг “Андууд” хэмээх дуу. Улстөрч, тамирчин, хөгжимчин У.Хүрэлсүх бас яруу найргийн авьяастай нэгэн аж. Бид нэг ангийн хүүхдүүд Бие биедээ итгэсэн андууд Хэн нэгнээ бусдаас өмөөрсөн Хэдэн дарвисан жаалууд байлаа Хиртээгүй хүүхэд зангаараа найзалсан Хэнээр ч сольшгүй миний багын хэдэн найзууд Юунд ч сөхөрч үзээгүй миний найзууд, миний андууд минь Юутай ч зүйрлэшгүй үнэнч миний найзууд... Түүний шүлэглэх энэхүү дууны үгэнд багтсан найзууд бол “Андууд” хамтлагийн басс гитарчин нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян, бөмбөрчин нь цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав. Тоглолтод 1990-ээд оны олны сэтгэлд хоногшсон “Бүсгүйчүүд”, “Талын шар цэцэг”, “Аяны шувуу”, “Сар шиг хол нутаг”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” зэрэг ритмтэй, бас уянгалаг дуунууд амьд хөгжмийн дуугаралтаар хүч нэмэн эгшиглэсэн юм. “У.Хүрэлсүхийг миний ард тоглоно гэж зүүдлээгүй явлаа” Мөдхөн эргээд ирээсэй гээд Мөрөөдөл чамайгаа харуулдан суухдаа... Энэ дууг тэртээ 1996 онд залуу дуучин Т.Ариунаа амилуулж байжээ. “Эргээд чамдаа ирнэ” дууг У.Хүрэлсүх аль хэдийнээ сонгочихсон байсан гэнэ. Бүр сонин түүх гэвэл 1997 онд У.Хүрэлсүхийг МАЗХ-ны Ерөнхийлөгч байхад гавьяат маань МУСТА цол тэмдэгийг түүний гараас гардан авч байжээ. Тухайн үедээ нэр хүндтэйд тооцогдож байсан МУСТА цол тэмдэг ирээдүйн гавьяатын жинхэнэ даль жигүүрийг ургуулсан гэсэн шүү. Хөлөө гэмтээгээд сайн эдгэрээгүй байгаа ч хэзээний цоглог дайчин хатагтай Т.Ариунаа “Эргээд чамдаа ирнэ”, “Чи минь” дуунуудаараа үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаагаад “Улстөрч У.Хүрэлсүх миний ард тоглоно гэж зүүдлээгүй явлаа. Надад хийж үзэх юмсан гэж бодож явдаг зүйл олон бий. Харин У.Хүрэлсүх тэр зүйлийг хэдийн бодоод олчихсон байжээ. Атаархмаар хүн юм” гэж хэлээд амжина лээ. Харин баргил, содон хоолойгоороо олныг гайхшруулдаг МУСТА дуучин Наран “Аавдаа үнсүүлэхийн жаргал”, “Хэзээ би чамтайгаа” дуунуудаа дуулж “Андууд” хамтлагийн чадал чансаа, мэдрэмжийг давхар шалгасан. “Сэтгэл дотор чинь мөс хайлах шиг тийм л мэдрэмж. Нэгэнт ийм мэдрэмжийг авсан бол тэгээд л гүйцээ” гэж МУСТА Наран хэлсэн. “Андууд” хамтлагийн ахлагч У.Хүрэлсүхийн сэтгэлд мөс хайлсан болов уу? Нот нь ихэдсэн тоглолт “Улстөрчид уул уурхай руу хошуурч байхад нэг хүн урлаг руу урважээ”. Энэ үг тоглолт эхлэхээс л дурдагдсан. УИХ-д гурван ч удаа сонгогдсон У.Хүрэлсүх намынхаа уугуул нэрийг сэргээж, шатсан намынхаа байрыг шинэчлэн “Тусгаар тогтнолын ордон” барихад гар бие оролцсон гээд түүний байгуулсан гавьяа олон. Энэ ч утгаараа өнөөдөр ч намын нөхөд дундаа нөлөөтэй нэгэн хэвээр. Тусгаар тогтнолын ордны Их танхимын үзэгчдийн суудалд Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарын эрхмүүд тухалсан харагдана лээ. Ерөнхий сайд асан Сү.Батболд “Алдарт хөгжийн зохиолч Моцарт улсынхаа ванд шинэ хөгжмөө тоглоход ван “Нот нь ихэдсэн юм биш үү” гэж хэлсэн гэдэг. Түүн шиг би бас У.Хүрэлсүхэд “Нот нь ихэдсэн тоглолт байлаа” гэж хэлмэээр байна” хэмээн хошигносон. Ямартаа ч улстөрийн амьдралд хамаг цагаа зарцуулж, басхүү хүчтэй сөрөг хүчний байр сууриа хадгалахын төлөө хичээж ажиллах МАН-ынхан У.Хүрэлсүхийн ачаар нэгэн орой стрессээ тайлах шиг болсон. Хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолтын дараа У.Хүрэлсүхтэй цөөн хором уулзах боломж олдсон юм. У.Хүрэлсүх: Би улстөрөөс урвахгүй -Танд баяр хүргэе. Улстөрийн хүчтэй мэдэгдлээр олны өмнө гарах байх гэж бодож байлаа шүү? -Баярлалаа. Хүүхэд насныхаа мөрөөдлийг 50 дөхөж яваа насандаа биелүүллээ. Бидний анхны тоглолтод Монголын рок попын хатан хаан болсон уран бүтээлчид оролцсон нь их урам өглөө. Чадварлаг уран бүтээлчид болох Чингис хааны Жаргалсайхан, хайрын дууч Ариунаа, Наран нартайгаа хамтран тоглосондоо баяртай байна. -Хамтлагаа байгуулаад хоёрхон сар болж байгаа гэсэн. Байгуулагдаад л шууд бэлтгэлдээ орсон уу? -“Андууд” хамтлагаа 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр байгуулсан. Ер нь байгуулаад л бэлтгэлдээ орсон гэж хэлж болно. Хүүхэд байхдаа орцонд гитар тоглож сурсан. Банзан гитарын дуу хананд цохигдоод улам уянгалаг болно шүү дээ. -Урлагийн хүн байх ямар санагдаж байна? -Өмнө нь дандаа л үзэгчдийн суудлаас тоглолт үздэг байлаа. Харин өөрөө дунд нь ороод олон цагаар бэлтгэл хийхээр ямар их хөдөлмөр зарцуулдагийг ойлгож байна.Гитарын утас чинь их хатуу. Одоо миний дөрвөн хуруу мод шиг болтлоо эвэршчихсэн. Сүүлдээ нуруугаар янгинаад зүрхээр хатгаж байгаа мэт мэдрэмж төрж байгаа юм чинь. -Дуучин Наран урлагийн хүний тайзан дээрх мэдрэмжийг нэгэнт авсан бол эргэж буцах замгүй гэж хэлсэн. Та урлагийн амьдрал руу ингээд урвачихаж байгаа юмуу? -Миний мэргэжил улстөрч. Өнгөрсөн Миний ажил амьдрал улстөртэй салшгүй холбоотой. Урлаг бол миний хобби. Цаашдаа “Андууд” хамтлаг олон сайхан уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн гол нь залуучуудаа дэмжиж байгаа юм. Авьяастай, урлагийн төлөө сэтгэлтэй олон сайхан залуучууд өнөөдөр гудамжинд хөгжмөө үүрээд алхаж байна. Тэднийг зохион байгуулах, дэмжих хүн алга. “Андууд” хамтлаг ирээдүйн алдартай уран бүтээлчдийг төрүүлсэн хамтлаг байгаасай гэж мөрөөдөж байгуулсан. Түүнээс биш би урлагт хөл тавиад, түүгээр амьсгалаад явж чадахгүй шүү дээ. Тиймээс дүү нартаа зориулсан хамтлаг байгуулсан гэж ойлгох хэрэгтэй. -Таныг улстөрчийн чинь хувьд дэмжигчид айлтгүй байж болох нь ээ? -Яалаа гэж дээ. Би улстөрөөс урвахгүй. Тамирчид, урлаг соёл, сэтгүүлзүйн салбарынхан улстөр лүү урвасан тохиолдол олон. Харин улстөрч урлагийн амьдралд дурласан, тэгээд тоглолт хүртэл хийснийг лав санахгүй байна. У.Хүрэлсүхийн хувьд дуу хөгжим ердөө л хобби. Тэгэхээр тун удахгүй улстөрд эргэн ирэх бизээ. С.ОТГОНСҮРЭН
урлаг соёл
-Амьдарч байсан нийгэмдээ ад шоо үзэгдэн , “хог шаар”, “үймээн дэгдээгч”-ээр дуудуулж байсан Цойг ийнхүү дурсч байгаа нь Р.Чойномыг эрхгүй санагдуулдаг. Агуу хүмүүс агуугаараа үлдэх гэж эрт бурхны орныг зорьдог мэт. Бурхнаас өгсөн богино насандаа тэд шатаж амьдарсан байдаг. Харин бид тэднийг зөвхөн дурсахаас өөр гавъяагүй- Хөнгөн цагаан өргөст хэмхийг би Брезентэн талбайд суулгаж байна гэвэл та лав энэ бол галзуу хүний өдрийн тэмдэглэл байна хэмээн уурсах байх. Хэрвээ амьд сэрүүн байсан бол энэ жил 50 насны сүүдэр зооглох байсан Оросын, бүүр тодруулбал, хуучин ЗХУ-ын рок дуучин Виктор Цой ингэж дуулдаг байсан юм. 24 жилийн өмнө энэ өдөр тэрбээр автомашины ослоор 28 насандаа тэнгэрт одсон билээ. Казахстанд суурьшсан солонгос аав, орос ээжийн дундаас төрсөн Виктор Цой амьд ахуйдаа ч, одоо ч үлгэр домгийн хэвээрээ. 50 насных нь ойд зориулан түүний өссөн Питерт /одоогийн Санкт Петербург/ том концерт зохион байгуулж, Цойгийн зарим дууг оркестроор эгшиглүүлсэн тухай Оросын телевизүүд мэдээлж байна. Харин энэ тоглолтын гол зочноор оролцох ёстой Цойгийн аав Роберт Максимович Цой байгаагүй байна. Учир нь, тэрбээр хүүгийнхээ дуунуудын зохиогчийн эрхийн асуудлаарх тоглолтыг зохион байгуулагчидтай тохиролцож чадаагүй аж. Социалист нийгмийн ойлголтоор “ёс суртахууны доголдолтой” хэмээнээр сургуулиасаа хөөгдөж байсан Цойгийн “Перемен” дуу оросын өсвөр, залуу үеийнхний оюун санааг байлдан дагуулсан гэж шүүмжлэгчид хүлээн зөвшөөрдөг. 1980-аад оны сүүлчээр түүний энэ дуу 1990-ээд оны Монголын “Хонхны дуу” байсан юм. Хэрвээ Виктор Цой амьд байсан бол энэ нийгмийн хаахна явах байсан бол гэсэн хэлэлцүүлэг ойрын өдрүүдэд оросын хэвлэл, нийгмийн сүлжээгээр чамгүй өрнөлөө. Зарим нэг нь өнөөг хүртэл шүтэн бишрэгчдээ алдаагүй түүний дуунууд Цойг тэрбумтан болгон баяжуулах байсан гэж байгаа бол зарим нь олигархуудын хурим, найранд уригдан дуулдаг элит дуучин байсан болох байсан гэж таамагласан байна. Зарим нэг нь өдийд тэр Төрийн Думад сууж байх байсан гэсэн байсан. Үзэл сурталд хүлэгдсэн нийгмээ, чөлөөт сэтгэлгээг хүлээн зөвшөөрдөггүй дарга нарыг, энэ бүхнийг өөрчлөлхийг хүсч байгаа шинэ залуу үеийн хүсэл мөрөөдлийг илэрхийлж байснаараа Цой, түүний “Кино” хамтлаг хэдэн сая шүтэн бишрэгчтэй байсан юм. Түүний гэнэтийн үхлийг дуулсан хэд хэдэн шүтэн бишрэгч нь тухайн үед амиа хорлож байсан юм. “Камчатка”, “Перемен”, “Алюминиевые огурцы”, “Когда моя девочка больна”, “Пачка сигарет”, “Звезда по имени солнца”, “Сосны на морском берегу”- энэ дуунууд одоо ч гэсэн Youtube-ийн хайлтын өндөр эрэлттэй дуунууд хэвээр. Монголд ч Виктор Цойг шүтэн бишрэгчид их байдаг. Эдгээр шүтэн бишрэгчид нь сүүлийн жилүүдэд наймдугаар сарын 15-нд цуглаж, “бунтарь” буюу монголоор орчуулбал “үймээн дэгдээгч” дуучнаа дурсч дуунуудыг дуулдаг сайхан уламжлалтай болсон байна лээ. Амьдарч байсан нийгэмдээ ад шоо үзэгдэн , “хог шаар”, “үймээн дэгдээгч”-ээр дуудуулж байсан Цойг ийнхүү дурсч байгаа нь Р.Чойномыг эрхгүй санагдуулдаг. Агуу хүмүүс агуугаараа үлдэх гэж эрт бурхны орныг зорьдог мэт. Бурхнаас өгсөн богино насандаа тэд шатаж амьдарсан байдаг. Харин бид тэднийг зөвхөн дурсахаас өөр гавъяагүй. Д.НАРАНТУЯА
урлаг соёл
“Portal media” студийн хамт олон 90-ээд оны хит дуунуудаар ковер дууны тэмцээн зарлажээ. Тус тэмцээнд оролцогчид гадаад, монгол дуунуудаар оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хугацаа наймдугаар сарын 8-20-ныг дуустал "Portal Studio" -ийн байранд авах юм байна. Шагналын сан: 1-р байр: 2 сая төгрөгний эрхийн бичиг студийн 2-р байр 1,5 сая төгрөгний эрхийн бичиг студийн 3-р байр 1 сая төгрөгний эрхийн бичиг студийн Клип хийлгэх эрхээр шагнуулахаас гадна Тусгай байр хоёрыг шалгаруулах бөгөөд нэг дуу бичүүлэх эрхийн бичгээр тус тус шагнах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 96884099, 99728383, 89891161 дугаарын утаснаас лавлаарай. Э.ТЭКҮ
урлаг соёл
"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүддээ бэлэг барих гэнэ. Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллажээ. Шинэ цомогтоо зориулж тоглолтоо хийж байгаа тус хамтлаг 29, 30-нд "MRQ.27“ клубт болох юм байна. Тоглолтонд тус хамтлагийн бүх хит дуу дуулагдах ба тасалбарыг худалдан авахад цомог дагалдах юм байна. Б.ХАЛИУН
урлаг соёл
Амралтын өдрүүд буюу наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд та юу үзэх вэ? "Тэнгэс", "Өргөө" кино театруудад “Эцсийн зогсоол Э цэг”, “Эх орон дуудаж байна”, “Ээжээ надтай гэрлээч” зэрэг Монголын уран сайхан кинонууд гарч байна. Мөн “Галактикийн хамгаалагчид” төсөөллийн адал явдалт, Мэлхий нинжанууд”, “Sex tape”, “ “Lucy” зэрэг гадаад кинонууд гарч байна. Мөн хошин урлагийн продакшны намрын улирлын тоглолтууд болон “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт ч амралтын өдрүүдэд тоглогдох аж. Ингээд өнөөдөр, маргааш буюу наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болох үзвэрийг танилцуулья. “Түмэн эх” чуулгад 16.00, 18.00 цагуудаас Ардын язгуур урлагийн тоглолт. МҮЭСТО-д 19,00 цагт “Маск” продакшны “Монголоо хайж байна” хошин шоу тоглолт. СТӨ-д 19,00 цагт “Х-ТҮЦ” продакшны “Амьдрал чиний төлөө” хошин шоу тоглолт. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг "Дижитал" хамтлаг есдүгээр сарын 5-нд төрсөн өдрийн баяраа тохиолдуулан тоглолт хийхээр зарлаад байгаа. Монголын хип, хоп хамтлагийн үе үеийн төлөөлөл болсон хамтлаг, дуучид оролцох уг тоглолтын тасалбар 10000 төгрөгийн үнэтэйгээр "UB палас"-ын билетийн касс, МОХ-ны байранд худалдаалагдаж эхэлсэн байна. Тэд хамтлагийнхаа 15 жилийн ой, Монголд хип, хоп урлаг үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулан үе үеийн хип, хопчидтой хамтарч, "Аз жаргал" нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ. Б.БАТ
урлаг соёл
"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүддээ бэлэг барьж байна. Тэд "Маркью 27" ресторанд 22.00 цагаас "Хурдлах тусам" цомгийн баярын нээлтээ өчигдөр хийсэн бөгөөд өнөөдөр (08.30) үргэлжлэх аж. Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллажээ. Тэд энэ үдэш ирсэн зочдоос азтай үзэгчийг шалгаруулж, гарын бэлгээ гардуулах юм байна. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Аравдугаар сарын 6-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын өндөр зэрэглэлийн тоглолтууд зохион байгуулдаг KBS телевизийн концертын их танхимд Монгол, Орос, Солонгос гурван улсын хамтарсан "Мьюзикал Попс Концерт" болох гэж байна. Тоглолтонд ОХУ-ын Владивосток хотын хөгжмийн поп оркестр, нэрт дуучид, Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин М.Бат-Очир болон Солонгосын урлагийн төлөөлөгчид оролцох аж. Энэхүү хамтарсан концерт хуучнаар ЗСБНХУ-д Солонгос үндэстнүүдийг нүүлгэн суурьшуулсны 150 жилийн ой, Солонгосын үндэсний Чусокийн баярт зориулан зохион байгуулагдаж байгаа юм. Б.ХАЛИУН
урлаг соёл
Домогт хөлөг онгоц “Титаник”-ын тухай кино 3D хувилбараар шинэчлэгдээд удаагүй байна. Жэймс Камеруны уг бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 100 сая ам.долларын ашиг олжээ. Ингэснээр шинэчлэгдсэн “Титаник” нийтдээ 200 сая шахам ам.доллар олж байгаа нь энэ юм. Кино урлагийн түүхэнд хоёр тэрбумаас давсан орлого олсон ганц кино байдаг нь мөн л Жэймс Камеруны “Аватор”. 2.8 тэрбумыг авчирсан кино. Харин одоо мэргэжилтнүүд 3D “Титаник”-ыг үүнээс дутахгүй амжилт үзүүлнэ хэмээн тоооцоолж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр олсон 100 саяынх нь 80 илүү сая нь Хятадын зах зээлээс орж ирсэн мөнгө ажээ. Өмнөд хөршид уг кино нээлтээ хийсэн бөгөөд тасалбар нь эрэлттэй байна.
урлаг соёл
Шекспирийн “Макбет” эмгэнэлт жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн киног Тайландад гаргахыг хоригложээ. Тай хэл дээрх “Үхэх ёстой” хэмээх нэртэй тус кинонд хаан, хатныг хөнөөж, хаан сэнтийд залрахыг санаархаж буй шотланд генералын тухай өгүүлдэг байна. Киног Тайландад гаргахыг хориглосныг найруулагч Инг Канжанаванит инээдтэй хэрэг гэжээ. Инг Канжанаванит “Тайландад кино гаргахыг хориглох нь маш ховор. 400 жилийн өмнөх яруу найргийн бүтээлийг “ноцтой” гэж үзэж, хориглосон нь гайхмаар” хэмээн ярьжээ. Эрх мэдлийн төлөөх улайрсан шунал, тэмцлийн тухай өгүүлдэг тус кино 2006 онд Тайландын Ерөнхий сайд байсан Таксин Шинаватраг огцруулж, төрийн эргэлт хийсэн эрх баригчдад таалагдаагүй гэнэ. Хэдийгээр киноны үйл явдал өөр оронд өрнөдөг ч Тайландын улс төрийн сэдвийг хөндсөн гэж эрх баригчид үзжээ. Түүнээс гадна эрх баригчдад таалагдаагүй өөр нэг зүйл нь киног Тайландын бэлгэ тэмдэг болсон улаан өнгөөр дүрсэлсэн гэнэ. Улаан өнгө нь Тайландад эсэргүүцлийн хөдөлгөөн, Шинаватрагийн дэмжигчдийн бэлгэдэл аж. Киног гаргахыг хориглосон шалтгаанаа албаны хүмүүс “Үндэстний дунд зөрчилдөөн үүсгэх утга агуулгатай” гэж тайлбарлажээ. Н.Энх
урлаг соёл
“Төмөр хүн-3”-ийг Хятадуудтай хамтарч хийхээр болсноо “Уолт Дисней” зарлалаа. Роберт Давни, Гвинет Пэлтроу нарын тоглох “Төмөр хүн-3” энэ жилдээ багтан дэлгэцэнд гарах бөгөөд Хятадын “DMG” энтертайнменттай хамтарна. Тэд уг киноны продюсероор хамтран ажиллах юм. Одоогоор киноны ямар хэсгийг Хятадын нутагт авахыг тодорхой мэдэгдээгүй байна. Ямартай ч “Хятад хүмүүс “Төмөр хүн”-д дуртайг бид сайн мэднэ. Тиймээс шинэ кинондоо бид хятад элемент оруулж, бас хятад түүхээс өгүүлнэ” хэмээн “Уолт Дисней” компанийн Хятад дахь ерөнхий менежер Стэнли Чун өгүүлэв.
урлаг соёл
“Суллагдсан Джанго” киноны постерын хэсэг Интернетэд Квентин Тарантиногийн “Суллагдсан Джанго” шинэ киноны зурагт хуудас тавигдлаа. Түүнийг бүтэн хэмжээгээр нь эндээс харж болно. “Чөлөөлөгдсөн Джанго”-г вестерн гэж тодорхойлж байна. Энд эрх чөлөөтэй болсон харь арьст боол эхнэрээ аварч байгаа тухай өгүүлэх бөгөөд гол дүрд нь Жейми Фокс тоглож, мөн Леонардо ди Каприо, Саша Барон Коэн, Сэмюэл Л. Жексон, Кристоф Вальц, Керри Вашингтон, Курт Рассел, Дон Жонсон, Жозеф Гордон-Левитт нарын жүжигчид оролцож байгаа юм. Энэ кинонд нэгэн эсрэг талын баатрын дүрийг Кевин Костнерт санал болгосон ч тэрээр нь завгүй гэсэн шалтгаанаар татгалзсан байна. “Чөлөөлөгдсөн Джанго”-гийн зураг авалт 2012 оны 1 сард эхэлсэн бөгөөд 2012 оны 12 сард дэлгэцэнд гарах юм.
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “The Hunger Games” кино долоо хоногт $2,850,685 ам.долларын ашиг 2. “American Reunion” кино долоо хоногт $1,643,880 ам.долларын ашиг 3. “Titanic 3D” кино долоо хоногт $1,552,003 ам.долларын ашиг 4. “Mirror Mirror” кино долоо хоногт $1,340,697 ам.долларын ашиг 5. “Wrath of the Titans” кино долоо хоногт $1,264,125 ам.долларын ашиг 6. “21 Jump Street” кино долоо хоногт $974,190 ам.долларын ашиг 7. “Dr. Seuss" The Lorax” кино долоо хоногт $795,795 ам.долларын ашиг 8. “John Carter” кино долоо хоногт $95,703 ам.долларын ашиг тус тус олжээ. М.Урин
урлаг соёл
Богино хэмжээний киногоороо хэдийн үзэгчдийн танил болсон залуу найруулагч Б.Чингүүн ээлжит шинэ киноны ажилдаа оржээ. Гэхдээ энэ удаад найруулагч Б.Чингүүн олон ангит кинонд хүч үзэхээр шийдсэн бололтой. Тэрбээр Сүхбаатар аймгийн 70 жилийн ойг угтаж "Мөнхчулуун" сангийн ивээн тэтгэлгээр "Наран мандах нутаг" хэмээх нэртэй олон ангит кино хийж байгаа гэнэ. Кино зураг авалт дууссан бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Киноны гол дүрд Төрийн Шагналт Ц.Төмөрбаатар,Гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Х.Ганхуяг, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, "Хэцүү анги" киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэг, "Тусгай салаа" киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин Б.Болдбаатар, Ч.Ганбаатар нар тоглож байгаа юм. " Наран мандах нутаг " хэмээх нэртэй олон ангит кино зураг авалтын зургаас М.Урин
урлаг соёл
Хорвоод мэндэлсэн бяцхан охиноо хүлээж аваад удаагүй байгаа Х-Түц” хамтлагийн жүжигчин Б.Бархүүтэй уулзаж, түүний шинэхэн уран бүтээл, амьдралын тухай ярилцсанаа хүргэе. -Худалч залуу кино үзэгчдийн хүртээл болоод эхэллээ. Шинэхэн уран бүтээлийн сониноор яриагаа эхлэх үү? -“Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киногоо үзэгчдийн хүртээл болголоо. Өнгөрсөн долдугаар сараас 11 сар хүртэл кино зураг авалтын ажил үргэлжилсэн. Залуу хүн учраас хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлээр энэ киногоо хийхээр зориг шулуудаад өөрөө продюссерласан. Кино маань үзэгчдийн хүртээл болсноос хойш ам сайтай байгаад баяртай байна. Энэ бол уран бүтээлч хүний жаргал юм даа. -Уран бүтээлч хүний хувьд бүтээлээ үзээд хэр үнэлэлт өгч байна? -Ер нь дажгүй шүү. Энэ киног хийсэн өөрөөрөө болон хамтарч ажилласан баг, уран бүтээлчдээрээ бахархаж байгаа. Кино маань ар араасаа цуварсан үйл явдалтай, ритмтэй, хүмүүсийг хөтөлж авч явсан сонирхолтой, адал явдал дүүрэн, үзэгчдийг уулга алдуулсан гэнэтийн сюрпризүүдтэй уран бүтээл болсон. -Танай кино чанар чансааны хувьд ямар болов, хэд хэдэн туршлагатай жүжигчид тоглосон байсан? -Жүжигчдийн ур чадвар сайн байсан. Энэ энгийн хэрнээ өгөгдсөн дүрээ дотроосоо мэдэрч мэргэжлийн уран чадварыг гаргахыг нэлээд их зорьсон. Энэ утгаараа үзэгчдээс өндөр үнэлэмж авсан. Үзэгчид хэлсэн л дээ. Зарим инээдмийн киног үзэхээр үзэгчдийг инээлгэх гээд л нүүр амаа үрчийлгэх, элдэв хөдөлгөөн хийх гээд л ядмаг зүйлүүд харагддаг. Харин танай кинонд тийм зүйл байсангүй. Их энгийн, кинондоо өөрсдөө орж, бодит амьдрал дээр байгаа мэтээр аливаа зүйлийг уран сайхнаар гаргаж өгсөн нь таалагдлаа гэж хэлэхэд маш их урам орсон. Тийм ч учраас бид энэ киногоо дүгнэхдээ бусад кинонуудаа бодвол мэргэжлийн тал руугаа болсон гэж дүгнэж байгаа. -“Миний хөрш чөтгөр” кино тухайн үедээ л залуусыг байлдан дагуулж байсан. Гэхдээ И.Одончимэг найруулагч гол дүрд нь нөхрөө тоглуулчихлаа гэх яриа гарч байсан? -Миний сонгосон амьдрал тийм яриаг байнга дагуулж яваа. Энэ яриаг няцаах нэг зүйл нь миний уран бүтээлүүд. Тиймээс хийж байгаа уран бүтээл дээр “энэ хүнийг дэмжээд дэмжээд явахгүй байна” гэх зүйл харагдах ёсгүй гэдгийг сайн ухаарсан. Тийм ч учраас би хийж байгаа, уран бүтээл хийнэ, өөрийгөө харуулна гэсэн зорилготой явж байгаа. Надад гол дүр өгсөн гэх асуудал гарах нь ойлгомжтой байсан. Тэглээ гээд тухайн цаг үед тэр киноны гол дүрд тоглох тохиромжтой хүн би байсан болохоор манай хамт олон намайг дэмжсэн. Гэхдээ тэр яриаг би сонсоод тэгтлээ эмзэгээр хүлээж аваагүй. -Сүүлийн үед Бархүү дуулж, жүжиглэж, одоо бүр кино продюссерлаад л…? -Багаасаа л дуулах дуртай байлаа. Энэ нь намайг урлагийн зам руу хөтөлж оруулсан. Ээж маань намайг өвөр дээрээ суулгаад л дуулна. Ээжтэйгээ цуг их дуулдаг байсан минь өдгөө урлагийн хүн болоход түлхэц нэмэр болсон. Энэ дашрамд ээждээ маш их хайртай, танаараа дандаа бахархаж явдаг гэж хэлмээр байна. Дуулах дуртай болохоор үүнийгээ орхиогүй одоо өөрийн гэсэн арав гаруй дуутай болчихсон, ирэх зун амжвал цомог болгох төлөвлөгөөтэй. Ер нь цомог гаргана гэж хоёр жилийн өмнөөс ярьсан боловч амжихгүй явсаар өдийг хүрчихлээ. Гэхдээ дуулах тал дээр зарим мэргэжлийн хүмүүс шүүмжлэх зүйл байгаа байх. Энэ бол миний мэргэжил биш харин сонирхол учраас би дуугаа хаяхгүй цаашид дуулсаар ч байх болно. -Ер нь яагаад жүжигчин болчихов оо? -Тэгэлгүй яахав. Жүжигчин болох замыг 2000 оноос л сонгосон. 1998 онд нийслэлийн 13-р сургуулийг төгссөн. Тэр жилээ Испаний эдийн засгийн дээд сургуульд орсон. Харин дургүйд хүчгүй гэдгээр өөрийн дур сонирхол биш байж гэдгийг мэдээд сургуулиасаа гарчихсан. Тэрний дараа би ямар мэргэжил сонгох вэ, яах ёстой вэ гээд л өөрийгөө хайж яваад 2000 онтой золгочихсон. Ингээд л өөрийгөө ерөөсөө урлагийн хүн болох ёстой юм байна гэж шийдээд СУИС-д очиж шалтгалт өгсөн. Эхлээд дуулаачийн ангид шалгалт өгөх гэж байгаад гэнэт жүжигчний ангид өгөөд улаан зураасны өмнөхөн бичигдэж тэнцэж байлаа. Намайг энэ мэргэжлээр сургаж, эрдэм зааж өгсөн бүх багш нартаа баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. -Түшигтэй авьяаслаг уран бүтээлчидтэй хамт ажиллаж байгаа хүн аяндаа л сайжирдаг гэх юм билээ. Бархүү хэр туршлага хуримтлуулж байна? -Хийсэн уран бүтээлүүдээ эргээд үзэхээр дандаа өөрийгөө чамладаг. Энэ дээр ингэдэг байж, ийм алдаа гаргажээ гээд л. Харин ийм сайхан хамт олны хүчинд өдий зэрэгтэй яваадаа баярлаж явдаг. Би өөрийнхөө хүчинд өдий зэрэгт хүрээгүй, хамтлагийн уран бүтээлчдийн тус дэмэнд жүжигчин болохоор суралцаж явна даа. -Хошин урлагийн продакшнуудын ирээдүйн өнгийг залуу жүжигчдээр тодорхойлж байгаа. Танай продакшны залуу жүжигчид хэр сайн “залгамжлагч” нар гэж боддог вэ? -Үүнийг ярихад арай эрт байна. өшөө сайн суралцах, үзэгчдийг байлдан дагуулах ёстой. Хүмүүст илүү сайн хүрснийхээ дараа энэ талаар яривал тохиромжтой биз. -Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна, сайн жүжигчин сайн найруулагчийн хань болохоор олон зүйлийг суралцана биз? -Тэгэлгүй яахав. Одоо бид шинэ тоглолтынхоо бэлтгэл дээр ажиллаад сонгогдсон дүрийнхээ санаа оноог яаж илэрхийлэхээ ярилцаад л явж байна. Энэ бүхэнд миний, манай хамтлаг, миний гэр бүлийн хүний хүч хөдөлмөр бий. Бид бие биедээ хэлж, уран бүтээл дээр санаа оноогоо хуваалцдаг. Гэхдээ юм бүхэн дээр асуугаад байлгүй өөрөөсөө болохгүй зүйлээ эрж хайхыг хичээдэг. Нэг газар ажиллаж байгаа уран бүтээлч хүмүүсийн хувьд биенээ дэмжих, туслах зүйл гаралгүй л яахав. -МУГЖ И.Одончимэг та хоёрын хамтын амьдралын талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Энэ бүхэнд бухимдах залхах үе байна биз? -Нэгэнт л миний сонгосон амьдрал. Ийм хэл ам, янз бүрийн яриа байнга биднийг дагаж явна гэдгийг мэдэж байсан болохоор харьцангуй гайгүй. Эхний үед янз бүрээр гүтгэн доромжлох, элдвээр хэлэхэд нь эмзэглэдэг л байсан. Харин одоо тэр бүхэнд ач холбогдол өгөхийг хүсдэггүй. Тэр бүхэн худал зүйл байсан шүү гэдгийг амьдралаараа харуулна, батлана гээд л явж байна. Эхнээсээ ч харуулаад сайхан охинтой боллоо. Гэхдээ бид хэн нэгэнд таалагдахын тулд амьдраагүй. Өөр өөрсдийнхөө сонгосон замаар л явна. -Эхнэрээ жүжигчнийх нь хувьд хүндэлж биширдэг байсан гэсэн, одоо гэр бүл болоод бяцхан охинтой болчихлоо, мэдээж залуу аав аз жаргалаар дүүрэн яваа байх? -Миний үр удам энэ хорвоод мэндэлнэ гэдэг гайхамшигт үйл явдал. Өдөр бүр охиноо харахад үнэхээр их жаргал. Охиноо эрхлээд л инээж байгааг нь харахаар өөрийн эрхгүй хайр ундраад л тайлбарлахын аргагүй сонин мэдрэмж төрдөг. -Охиноо харж хандаж хажууд нь хамт байхыг хүснэ биз, их завгүй үед гэр лүүгээ яараад л…? -Санаагаар болдог бол байнга л хамт байж, жаахан охиноо эрхлүүлэхгүй юу. Гэхдээ бидний сонгосон мэргэжил, энэ бидний амьдрал учраас охиныхоо төлөө зүгээр суух эрх надад байхгүй. Тийм учраас ажлаа хийгээд л орой тарахаараа гэр лүүгээ яана даа. Гэхдээ жаахан том болохоор нь охиноо байнга хажуудаа аваад явна гэж боддог. Аав ээжийгээ байнга хамт дагаж явсаар байгаад охин маань урлагийн хүн болчихож магадгүй шүү. Ер нь болчихвол би лав маш их баярлах байх аа. Аав ээжийнхээ залгамж халааг аваад уран бүтээлч болчихвол их бахархана. -Анх охинтой болсноо дуулах, бас түүнийгээ анх хараад тэврээд үнсэх мэдрэмжүүд бас гайхалтай байсан байх? -Салиа нь зарим хэсгээрээ арилаагүй улаан нялзрай амьтанг хараад “энэ чинь миний охин шүү дээ” гэх мэдрэмж их сонин байсан. Нүдээ нээгээд намайг олж харахад маш их баярласан. Охиноо төрөхөд хажууд нь байж чадаагүй ч гэсэн эмнэлэгээс гаран гартал нь хажууд нь байсан, одоо ч гэсэн аль болох охиныхоо дэргэд цагийг өнгөрөөхийг эрмэлздэг. -Хэр халамжтай аав бэ, ээжийг нь эзгүй үед охиноо харж байна уу? -Одоогоор балчир байгаа учраас ээж нь байнга шахуу хажууд нь байдаг. Харин би л эзгүй байх үе олон байх. Шөнө уйлахад нь заримдаа сэрнэ. Заримдаа угжихад нь босч сүүг нь халаана. Заримдаа ядраад унтчихна. /инээв. Сур./ Ирэх зунаас манайхан кино хийхээр манай хүн найруулагчаар ажиллана. Тэр үед л би охиноо харах байх даа. -Ингэхэд Бархүү охинтойгоо авахуулсан зургаа, зарсан гэх юм билээ? -Би оюуны өмч гэдэг талаасаа бодож үзсэн. Тэр хүмүүс ч гэсэн анх санал тавихдаа оюуны өмч мөн уран бүтээл гэдэг талаасаа охины чинь зургийг авья гэх санал тавьсан. Хэзээ нэгэн өдөр миний охины зургийг хэн нэгэн зөвшөөрөлгүй аваад л тавина. Тиймээс мэргэжлийн фото зурагчнаар нь аятайхан зураг авахуулсан нь дээр юм уу гэж бодсон юм. Нөгөө талаас бэлэн мөнгө авсан юм байхгүй. Тодорхой хэмжээгээр хамтран ажиллах 3 сая төгрөгний гэрээ л хийсэн. -Та хоёрыг анх нийлэхэд хүмүүс янз бүрээр л хүлээж авсан, харин одоо бүх зүйлийг даваад хамтдаа сайхан амьдарч байгаа нь сайхан байна? -Сайхан байлгүй яахав. Бид хүнд хэцүү бүхнийг туулаад ирлээ. Сайн сайхан яваагаа хэн нэгэнд батлахын тулд хамт амьдраагүй ээ гэдгийг дахин хэлмээр байна. Миний л сонгосон амьдрал учраас хөндлөнгийн хүмүүс амьдралд минь хамаагүй битгий оролцоосой гэж хүсдэг. -Бархүү охинтой болсныхоо дараа бас өвөө болж давхар баяр болсон гэсэн? -Манай Намуунаа маань төрсөн. Яахав тоглоом хошигнол болгоод өвөө болсон гэж ярьсан. Энэ чинь ичих зүйл биш шүү дээ. Хүнээс хүн төрөө л биз, айл гэрт бүл нэмэгдэж, аз жаргал ирсэн сайхан зүйлээс ичээд нуугаад байх шаардлага байхгүй. Одоо хоёр сайхан хүүхдээ эрүүл энх сайхан өсгөчих юмсан гэж бодож явна. Маш их баяртай байгаа. Би энэ амьдралаараа бахархаж байна, хэн ч миний энэ амьдралаар амьдрахгүй шүү дээ. -Бяцхан гүнжтэй болчихлоо, харин хэзээ хуримын зар тараах гэж байна? -Энэ тухай төлөвлөж ярьсан зүйл байгаа. Харин одоо энд яриад яахав. Үүнийг цаг хугацаа аяндаа хэлээд өгөх байх. Мэдээж үр хүүхэдтэй болчихлоо төлөвлөсөн зүйл ч бий. -Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе? -Баярлалаа. Монгол хүн өөрсдөөрөө бахархах ёстой. Өнөөдрийн нийгэмд бухимдах зүйл байгаа ч энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал. Бид энэ бүхнийг хэнээс ч хамааралгүй сайхан амьдрал зохиох ёстой шүү. Амьдрал өөрөө гайхамшигтай хэвээрээ шүү. Монгол гэдэг уудам тал нутагтай, уужим сэтгэлтэй хүмүүстэй амьдарч байгаагийнхаа хувьд бахархаж явах хэрэгтэй. Энэ сайхан амар амгалан нутаг орныг минь эзэн Чингис хаан минь бидэнд өвлүүлээд үлдээчихсэн гэдгийг ойлгож сайхан амьдарахын тулд үнэнээр амьдрах хэрэгтэй. Ялангуяа төр засгийг удирдаж байгаа хүмүүс үнэнээрээ амьдрахгүй бол нийгэм маань бас их эвгүй болчих гээд байна шүү гэдгийг уран бүтээлээрээ харуулахыг зорилоо. Э.Тунгалагтуяа Эх сурвалж: WWW.CHUHAL.MN
урлаг соёл
“Монгол фильм” групп, Өвөр Монголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино албан ёсны хоёр шинэ трейлерээ дэлгэлээ. XIII зууны үеийн цэргийн зохион байгуулалтаас хамгийн шилдэг нь болох Чингис хааны бий болгосон аравтын цэргийн зохион байгуулалтын тухай өгүүлэх “Аравт” хэмээх түүхэн уран сайхны киноны нээлтийг үзэгчид тэсэн ядан хүлээсээр. Хараахан нээлтийн тов гараагүй ч трейлерээ ийнхүү үзэгчдэдээ хүргэлээ. Хоёр жилийн өмнөөс зураг авалтын ажлаа эхэлсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан бол киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн юм. Харни түүхэн киноны гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Б.Баасанжав, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин, Г.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Ц.Цэрэнболд, Ч.Бодь, Э.Буянхишиг, Д.Ганцэцэг болон Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар тоглосон юм. “Аравт” киноны трейлерийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША
урлаг соёл
“Волт Дисней”-н шилдгүүдийн нэг “Петер Пэн” хүүхэлдэйн киноны шинэ анги “Mama Hook Knows Best” ирэх зун дэлгэцнээ гарах гэнэ. Жейк болон түүний төсөөллийн ертөнцийн тухай өгүүлэх шинэ ангид хорон санаат ахмад “Дэгээ”-ийн ээж түүнийг хэрхэн хүмүүжүүлэх гэж оролдож буй тухай гарах гэнэ. ахмад “Дэгээ”-ийн ээжид “X Factor” шоуны шүүгчээр ажиллаж байсан Шарон Осборн дуу оруулахаар болжээ. “Дэгээ”-ийн ээж төсөөллийн ертөнцөд эрдэнэсийн хайж очсон хүүгийнхээ араас очиж буйгаар киноны шинэ адал явдал эхэлнэ. Рок од Оззи Осборнын эхнэр Шарон ”Mama Hook”-ийн дүрийг хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн, хүчтэй эмэгтэй гэж магтжээ. Н.ЭНХ
урлаг соёл
МҮОНТВ дахин шинэ олон ангит киног үзэгчиддээ хүргэх гэнэ. Тус телевиз нь хоёр ч олон ангит кино гаргахаар зэхэж байгаа бөгөөд хэлмэгдүүлэлтийн саарал он жилүүдээр аялуулах “Улаан эрэг” киноны зураг авалт дуусчээ. Түүхэн сэдэвт анхны олон ангит кино болох “Улаан эрэг”-ийн зохиолыг “Тусгай салаа”, “Хэцүү анги” киноны зохиолыг бичиж байсан зохиолч А.Амарсайхан бичсэн бол найруулагчаар Н.Даваадалай, продюссерээр Б.Бат-Эрдэнэ буюу Аранза нар ажиллаж байгаа аж. “Улаан эрэг”-ийн зурагт авалт өнгөрсөн есдүгээр сараас эхлэсэн ба Төв аймгийн Эрдэнэ сум болон Улаанбаатарт ихэнх зургаа авчээ. Одоогоор хараахан гол дүрүүдээ нийтэд дэлгээгүй ч 60 ангит уг бүтээл ирэх зунаас үзэгчдийн хүртээл болох юм байна. А.Зул
урлаг соёл
Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа “Мөнх Тэнгэрийн Хүчин дор 20 жил” сэдвийн дор хуралдуулахаар боллоо. Учир нь, Төрийн Соёрхолт кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл, Их эзэн Чингис хааны тухай Монголын хамгийн анхны уран сайхны кино болох “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бүтээгдсэний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тиймээс уг хуралд “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киног тойрсон кино судлал шүүмж, илтгэлүүд илүүтэй тавигдахаас гадна Монголын кино урлагт тулгамдаж буй зарим асуудлууд ч хөндөх ажээ. Кино найруулагч Б.Балжиннямын уран бүтээлийг судалдаг, хамтарч ажилладаг, дэмждэг гадаад дотоодын байгууллага, урлаг судлаачид, уран бүтээлчид, жүжигчид, оюутан залуус, кино сонирхогч хэн бүхэн энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд оролцож болох юм байна. Эрдэм шинжилгээний хуралд тавигдах илтгэлийг энэ сарын6-наас Монголын үндэсний кино урлагийн академийн байр, 104 тоотод хүлээн авч эхэлжээ. Уг эрдэм шинжилгээний хурал энэ сарын 26-нд 14.00-18.00 цагт “Чингис” зочид буудлын хурлын танхимд болох юм байна. Г.Даша
урлаг соёл
Хамгийн сүүлд “Хана” нэртэй аймшгийн кино бүтээл гарснаас хойш хөнгөн инээдэм харуулсан кино Монголын кино театруудаар хэсэгтээ давалгаалсан. Тэгвэл бид энэ удаа танд Монголын хамгийн анхны триллер төрлийн кино нээлтээ хийх гэж буй мэдээллийг хүргэж байна. В.Агарын бичиж, найруулсан “Орлон тоглогч” хэмээх кинонд ихэр залуусын хоорондын харилцаа, эмгэнэл, айдсыг харуулсан гэнэ. Харин зарим шүүмжлэгч үг бүтээлийг Японы “Ихэр” нэртэй алдарт богино өгүүллэгээс сэдэвлэсэн байж магадгүй хэмээн хардаж байна. Уг зохиолд ихэр нь нөгөө ихрийнхээ үзэсгэлэнт найз бүсгүйтэй гэрлэж, өв хөрөнгийг нь эзэмшихийн тулд хороож, өөрөө оронд нь амьдарч буй тухай өгүүлдэг юм. Эл кинонд шинэ залуу жүжигчид тоглосон бөгөөд Б.Батжаргал ихэр залуусын дүрд хувирч тоглосон байна. Орлон тоглогч кино тун удахгүй “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”-ын дэлгэцнээ гарч эхлэх гэнэ.
урлаг соёл
“Титаник”, “Аватор” кинонуудыг найруулан дэлхийн киноны ертөнцөд шинэ жишиг бөгөөд дээд амжилтуудыг тогтоосон Жэймс Камерун хятадуудтай хамтран кино хийх хүсэлтэй байна. Санаанд нийцсэн хамтрагч хайн тэрбээр Бээжинд тав хоногийн айлчлал хийж байгаа гэнэ. “Аватор шиг кино хийх нь хятадуудад өөрсдөд нь маш өгөөжтэй. Тэдний кино урлагт маш том хөрөнгө оруулалт болох болно. Харин бидний зүгээс яг юу хүсэж байгаа, хамтын ажиллагааны хариуд эдийн засгийн ямар үр ашиг хүртэх вэ гэдгээ сайн бодолцох хэрэгтэй. Нэн түрүүнд бидэнд ямар хязгаарлалт, цензур ирэхийг урьдчилан мэдэж зөвшөөрөх эсэхээ шийднэ” хэмээн ярив. “Уолт Дисней” Хятадын нэгэн компанитай хамтран “Төмөр хүн 3” киногоо хийхээр болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Кино урлагт Хятад улс маш том зах зээл. Жишээлэхэд 3D “Титаник” кино эхний хоёр хоногтоо 100 сая ам.долларын ашиг олсны 80 хувь нь Хятадын үзэгчдийн тасалбараас орж ирсэн мөнгө байсан гэдэг. Иймд кино урлагийн зах зээлд “мангас” болсон энэ орныг Америкийн киночид асар ихээр сонирхох болжээ.
урлаг соёл
“DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино өнгөрсөн оны аравдугаар сард Францын нийслэл Парис хотноо албан ёсны нээлт хийсэн нь гадаадад нээлтээ зарласан Монголын анхны дэлгэцийн бүтээл болсон билээ. Харин эх орондоо Төрийн ордонд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон эл бүтээл Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг “Academy Awards 2012” наадамд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсон байна. Уг наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох юм. Хоёр дахь жилдээ болох гэж буй кино бүтээгчдийн наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээж, дэлгэцнээ гаргасан монгол киног өрсөлдүүлэх эрхтэй юм. “Хөх толбот хүмүүс” кино дараах номинациудад нэр дэвшжээ. Үүнд, 1. Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн 2. Шилдэг эрэгтэй гол дүр: Т.Эрдэнэбаяр 3. Шилдэг эрэгтэй туслах дүр: П.Баттөр 4. Шилдэг эмэгтэй туслах дүр: А.Мөнгөнзул 5. Шилдэг зураглаач: Б.Отгонзориг 6. Шилдэг хөгжим: Б.Эрдэнэбат 7. Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц Сонирхуулахад, “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино ирэх тавдугаар сарын 9-нд ӨМӨЗО-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Г.ДАША
урлаг соёл
Альфред Хичкокын дүрд хувилсан Энтони Хопкинсын анхны фото интернетэд тавигдлаа. Зургийг бүрэн хэмжээгээр нь эндээс харж болно. Хопкинс алдарт найруулагчийн дүрийг “Хичкок” (анхны нэр нь “Альфред Хичкок болон “Психо” бүтээл”) кинонд бүтээж байгаа юм. Киноны ерөнхий найруулагчийн үүргийг өмнө нь “Anvil: рок группын түүх” кинонд найруулагч, “Терминал”, “Генригийн эрүү” бүтээлүүдэд зохиогчоор ажилласан Саша Жерваси ажиллаж байна. Жервасигийн шинэ кинонд, юун түрүүнд, Хичкок болон түүний эхнэр Альма Ревиль хоёрын харьцаанд гол анхаарлаа хандуулжээ. Эхнэрийнх нь дүрд Хелен Миррен тоглож байгаа юм. Кинонд Хичкок өөрийн хамгийн алдартай бүтээлийн нэг “Психо” дээр ажиллаж байх 1959-1960 оны цаг үеийг харуулах юм байна. “Хичкок”-т мөн Скарлетт Йоханссон , Жессика Билл , Тони Коллет нар тоглож байгаа юм.
урлаг соёл
Байнга шахуу ямар нэг хэрэг тарьж, дуулиан дэгдээж явдаг Линдсэй Лохан Холливудын домогт од Элизабет Тэйлорын дүрд тоглохоор болжээ. “Lifetime”-ийн бүтээл “Лиз, Дик хоёр” кино Тэйлор болон Ричард Бартон хоёрын хайрын түүхийг өгүүлэх бөгөөд ийнхүү гол дүрийг нь Лохан амилуулах нь ээ. Харин Бартонд хэн тоглохыг одоогоор нууцалж байна. Ричард Бартон, Элизабет Тэйлор нар 1963 онд алдарт “Клеопатра” кинонд хамтран тоглож байхдаа бие биедээ сэтгэлтэй болж хэн хэн нь эхнэр, нөхрөөсөө салан хамтын амьдрал зохиосон билээ. Гэсэн ч тэд салцгаасан, дахин гэрлэсэн, дахиад л салсан. Энэ кино хэтэрхий “томоогүй” байдлаасаа болж нэр хүнд, ажлын амжилтаа алдаад байгаа Линдсэй Лоханы хувьд бүхнийг шинээр эхлэх алтан боломж хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
урлаг соёл
“Монгол фильм” групп, Өвөр Монголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино ны багийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Уг хурлаараа тэд удаан хугацааны турш үзэгчдийг хүлээлгээд байсан бүтээлээ өнөөдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ 17.00 цагт нээхээр болсон тухайгаа дуулгалаа. Өнгөрсөн долоо хоногт албан ёсны хоёр трейлерээ үзэгчдэдээ хүргэсэн тус багийнхан өнөөдөр хэвлэлийхний өмнө албан ёсоор багаа танилцууллаа. Түүхэн уран сайхны кино бүтээхэд цаг хугацаа их зарцуулсан гэдгээ онцлон хэлсэн юм. Хоёр жилийн өмнөөс зураг авалтын ажлаа эхэлсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан бол киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн юм. Харин түүхэн киноны гол дүрүүдэд Монголын талаас Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, Г.Золбоот, Н.Онон, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг нар болон Өвөр Монголын талаас Б.Баасанжав, Б.Аюурдарь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нар тогложээ. Найман зууны тэртээх Чингис хааны маань тухай гадна, дотны уран бүтээлчид нэг бус уран бүтээлийг дэлгэцнээ амилуулсан билээ. Гэвч энэхүү агуу үйл хэргийн амин судас, хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч, тэмцэж, хооллож, ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг нэгэн сана, нийтийн хүчээр хэрэхн туулж, ялахын ид хав ялагдахын гуниг зовлонг хэрхэн хуваалцаж явсаныг харуулсан бүтээл хэд билээ? Энэ бүхний хариултыг та “Аравт” уран сайхны киноноос хүлээн авч үзэж болох нь ээ. Өнөөдрөөс эхлэн “Аравт” түүхэн уран сайхны кино “Тэнгис”-ын дэлгэцнээ залрана. Г.ДАША
урлаг соёл
"Бид дөрвийн хайр", "Өдөр өдрийн нар", "Үл таних эмэгтэй" зэрэг кинонд тоглож олонд танигдсан жүжигчин О.Долгортой ярилцлаа. Тэрбээр "Домогт Ану хатан" кинонд тоглож байгаа юм байна. -Сүүлийн үед жүжигчин О.Долгор нэлээд эрэлттэй байгаа юм шиг байна. Ойрдоо жаахан зав муутай л байна уу? -2011 он тасралтгүй уран бүтээл хийсэн. Ерөнхийдөө уран бүтээлийн олз омог ихтэй жил байлаа. Он гараад "Домогт Ану хатан" гэдэг түүхэн уран сайхны кинонд тоглох санал ирсэн. Одоо кинон дээрээ ажиллаад байж байна. -"Домогт Ану хатан" кинонд ямар дүрд тоглож байгаа вэ? -Мандарваа гэдэг гол дүр дээр ажиллаж байна. Миний хувьд анх удаа түүхэн уран бүтээлд оролцож, дүр авсан. Урьд нь дандаа орчин үеийн нэг ангит болон олон ангит кинон дээр ажиллаж байсан. Түүхэн кино гэдэг утгаараа жүжигчнээс их ажиллагаа шаарддаг юм байна. Нүүр будалтаас эхлээд л. Түүнээс гадна бодох юм ихтэй. -Ану хатны тухай түүхийг судалж байгаа биз? -Бид зураг эхлэхийн өмнө Баруун Монголын түүхийг судалж, ядаж л элдэв домог сонссоны үндсэн дээр өөрсдийгөө бэлтгэнэ үү гэхээс зүгээр л явж байгаад Мандарваа гэдэг хүүхэн болчихно гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь түүхэн кино гэдэг утгаараа он цагийн ялгаа байгаа учраас өөрийгөө болон сэтгэлзүйгээ бэлтгэх шаардлагатай юм билээ. -Түүхэн кинонд тоглоно гэдэг нэг талаараа их том хариуцлага. Нөгөө талаараа хатан, түүхэн эмэгтэйн дүрд тоглоно гэдэг жүжигчдийн хувь аз шүү? -Энэ кинонд гарч байгаа дүр бүхэн түүхэн хүмүүс байсан. Тиймээс бид юу хийж байгаагаа, түүхээ, дүрээ ойлгохгүй тоглочихвол түүх гуйвуулснаас ялгаагүй болж байгаа юм. Тэгэхээр сайн бодож, мэдрэмжтэй хандахын хажуугаар мэдлэг сайтай байх ёстой юм. -Өнөө цагт уран бүтээлчид өөрийгөө, бүтээлээ үнэлж чаддаг болж. Хүмүүс ч тэр үнэлэмжийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин жүжигчин О.Долгор хэр ханштай вэ? -Харилцан тохиролцоод гэрээ байгуулдаг. Монголд би л өөрийгөө үнэлэхгүй бол хэн ч намайг үнэлэхгүй. Тиймээс тодорхой хэмжээнд биеэ бэлтгэсний үндсэн дээр ямар ханшаар тухайн кинонд тоглохоо хэлдэг. Түүнээс гадна зохиол дээр миний ажиллах дүр хэцүү юу, хэр их хугацаа шаардагдах нь уу, ажиллагаа нь хүнд үү гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж үнээ тохирдог юм. -Сүүлд Н.Наранбаатар найруулагчийн "Үл таних эмэгтэй" кинонд тоглосон байсан. Тэр кинонд нэлээд хүнд хэсгүүд гардаг шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг утгаараа багагүй зориг гаргасан байх? -Н.Наранбаатар найруулагчийн "Үл таних эмэгтэй" кинонд тоглосон нь миний хувьд аз завшаантай гэхээсээ илүү жүжигчин хүний хувьд өөрийгөө нэг шат ахиулах боломж гарсан. Энэ боломжийг алдаагүй гэж боддог. Надад эхлээд санал ирсэн. Тэгээд сонгон шалгаруулалтад оролцсон юм. Түүний дараа тэнцсэн гээд намайг дуудсан. Ингээд л зохиолтойгоо танилцсан даа. Эхэндээ нэлээд эмээж байсан. Урьдын дүрүүдийг бодвол хүнд хэсэг олонтой. Тийм болохоор яах бол гэж бага зэрэг эмээж байсан. Гэхдээ тухайн үедээ одоо ийм дүр дээр би ажиллах нь зүйтэй, үүний ард би гарч чадна гэдэг шаарддага тавьсан. Тэгээд хичээгээд ард нь гарсан. Тодорхой хэмжээнд алдаа гарсан л байх. Ямар ч байсан мэргэжлийнхээ тал дээр нэг шат ахиж чадсан гэж бодож байна. -Шат ахина гэдгийг арай дэлгэрүүлж тайлбарлавал? -Би гэдэг өнцгөөсөө биш шүү. Аливаа мэргэжил бүхэнд дадлагажих, туршлагажих үе шат гэж байдаг шүү дээ. Мөн урьд нь нэлээд хэдэн дүр дээр ажилласан. Тэгэхдээ энэ дүр бол илүү их ажиллагаатай, ур чадвар шаардсан. Мөн маш их юм бодож ажиллана шүү дээ. Энэ дүр дээр яаж ажиллах вэ, үүгээр юу хэлэхийг хүсээд байгаа юм бэ гэдгийг сайн харуулах гэж хичээсэн. Тэр утгаараа нэлээд туршлага судалж, шат ахисан юм. Түүнээс хувь хүний асуудал энд огт хамаагүй. -Кинонд эротик хэсэг нэлээд олон гарч харагдсан. Их л зориг гаргаж дээ. Яагаад заавал ийм кинонд тоглохоор шийдсэн нь их сонирхол татаад байгаа юм. Н.Наранбаатар найруулагч найруулсан нь нөлөөлсөн үү? -Эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэсэн ойлголт манайханд байдаг шүү дээ. Тэр утгаар нь бодсон бол миний хувьд хэцүү даваа байх байсан. Гэхдээ бид "Үл таних эмэгтэй" кинонд тоглохдоо нүцгэлэх, эмэгтэй хүний нууцлагдмал байдлаа алдана гэж бодож айгаагүй. Яагаад гэвэл цаад мөн чанар нь өөрөө логиктой учраас. Тэр логикод үнэмшиж, амилуулах гэж зүтгэсэн. Тэр ч утгаараа надад өнөөдөр эрээ цээргүй нэр өгч, элдэв янзаар хэлээгүй байх. -Сүүлийн үед Монголын кино урлагт секс хэсэг илүү ихсэх боллоо. Театрт хүртэл ийм зүйл гарч байна. Ингэтлээ ихсэх нь кино урлагт тийм их хэрэгтэй юм уу? -Тухайн найруулагч, киноны баг хамт олон нүцгэлдэг, секс хэсгүүдийг ямар шийдлээр оруулж байгаагаас шалтгаалж үнэлэмж нь өөр өөр байх болов уу. Цаанаа мөн чанартай, үнэхээр нүцгэлэх шаардлагатай бол тэгэхгүй гээд яах вэ дээ. Зарим нь үзэгчдийг хөнгөн байдлаар татах гэсэн ч арга байж магадгүй. Хэн нэгний уран бүтээлийг шүүмжлэх гэсэнгүй. Тийм ойлголт байгаа учраас ярьж байна. -"Үл таних эмэгтэй"-д тоглосноос хойш эротик киноны санал их ирж байна уу? -Ирсэн. Би нэг их туйлшраад яах вэ гэж бодоод татгалзсан. Гэхдээ үүгээрээ хэзээ ч дахиж нүцгэлэхгүй гэсэн хувилбарыг сонгож байгаа юм биш. Одоо бол цаг нь биш. Уран бүтээлч хүний хувьд өөрийгөө эвдэж үзэгчдэд хүргэх юмсан гэж боддог. Одоо миний ажиллаж байгаа Мандарваа гэдэг эмэгтэйн дүр бол эрс шийдэмгий, хүнд нөлөөлж чадахуйц зан чанартай хүн. Би урьд нь дандаа л төлөв даруу эмэгтэйн дүрд тоглож байсан. Огцом өөрчлөлт ерөөсөө хийсэнгүй. Энэ Мандарваа гэдэг дүр намайг харектарны дүр рүү шилжих гүүр болсон том боломж. Тиймдээ ч их дурлаж ажиллаж байна. -Өөрт тань биеэ даасан, өөртөө итгэлтэй эмэгтэйн дүр илүү зохимоор юм шиг санагддаг. "Үл таних эмэгтэй" кинонд тоглосон дүрийг чинь үндэслэж тэгж хэлж байна л даа. Харин "Өдөр өдрийн нар" киноны Сүрэн сувилагчийн дүр огт зохиогүй юм шиг санагддаг. Тоглосон дүрүүдээ үнэлж, дүгнэдэг л байх? -Уран бүтээлүүдээ эргээд харахад алдаа, оноо байдаг. Гэхдээ кино гэдэг чинь олон хүнээс хамаардаг уран бүтээл. Зохиол, сонгон шалгаруулалтаас маш их зүйл шалтгаалдаг. Би өөрийнхөө бичсэн дүрийг шүүмжлээд, үгүйсгээд байх шаардлагагүй болов уу. Хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байхад нэг зүйл анзаарагдсан. Яг тоглож байхад мэдрээд, амташмаар сайхан уран бүтээл байдаг. Энэ мэдрэмжийг олж авна гэдэг зохиолтой нягт холбоотой юм шиг санагддаг. Заримд нь болохоор найруулагч нь чи тохирно гэдэг, би ч тохируулъя гээд л ажилладаг. Тэгсэн хэр нь гүйцэд сайн ажиллаж чадахгүй тохиолдол байдаг. Энэ бүхэн зохиолтой л салшгүй холбоотой. Надад маш олон кино зохиолууд байдаг. Ажилласан, санал тавьсан гээд л. Тэр бүхнийг уншихаар тэндээс ганц нэгхэн нь огшмоор гоё байдаг юм. Ихэнх нь нэг л сулбагар. Тэгэхээр би жүжигчин, найруулагчийн шийдлээс гадна зохиолтой аливаа киног холбож ойлгодог юм. -Эсрэг дүрд, тэр дундаа зан аашны хувирал гаргадаг дүрд тоглох их хэцүү гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Таны хувьд гэнэт өөрчлөлт хийхээр үзэгчид яаж хүлээх авах бол? -Би өөрийгөө аймар хашгирсан, гар хөлөө савчсан, хараал хэлсэн дүрд тогловол үзэгчид хүлээж авахгүй байх гэж боддог юм. Энэ бол оновчтой хувилбар биш. Би эсрэг дүр дээр ажиллахыг хүсч байгаа нь надаас өндөр ур чадвар шаардах байх. Тэр бүхнийг яаж хийж байна гэдгээ харахыг хүсч байгаа юм. Удахгүй надад эсрэг дүрийн санал ирэх байх гэж найдаж байна. Тэр цаг удахгүй байх аа. -Кино уран бүтээлээс бусад үед таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? -Сүүлийн хэдэн жилийн амьдралын хэв маягаар бодож ярих нь зөв байх. Өмнө нь бол аав, ээжийн гараас гараагүй, оюутан насны амьдрал өрнөж байсан. Харин гэр бүлтэй болоод ирэхээр ажил, амьдрал зэрэгцэж байгаа юм. Тэгээд л завгүйгээ гайхаад л яваад байна шүү дээ. Амралтын өдрүүдэд хүүхдийнхээ, нөхрийнхөө хувцсыг угааж, индүүдэх зэргээр л өнгөрч байгаа юм чинь. Миний амралт ердөө л ганц өдрөөр хэмжигддэг болохоор түүндээ багтааж гэрийнхээ ажлыг хийх гэж ажилласнаасаа илүү ядардаг юм. Манай охин ирэх намар сургуульд орох гэж байгаа болохоор хичээлийг нь давтуулах, заах гээд ажил их шүү дээ. Гэхдээ гэрийнхээ бүх зүйлийг амжуулчхаад маргааш өглөө нь ажилдаа явах сайхан байдаг. -Жүжигчин эмэгтэйчүүд биеийнхээ жинг барих гэж хоол сойгоод сүйд болдог. Таны хувьд энэ талаар яаж зохицуулдаг вэ? -Би тэгж зөв хооллох гээд хичээдэггүй. Гэхдээ ажил амьдрал маань аяндаа зохицуулаад байдаг юм. Өглөө гарахдаа өлөн явдаггүй. Ядахдаа л ус уугаад гарахыг хичээдэг. Өдөр ажил дээрээ хоол иднэ. Би чинь засгийн хоолтой шүү дээ. Орой оройтож харихаараа мангас зүүдлээд яах вэ гээд хоол иддэггүй. Ингээд л аяндаа зөв хооллож чадаад байгаа юм. Хэчнээн завгүй байлаа ч гэсэн хамгийн гол нь аливаа зүйлд тайван хандаж, уурлахгүй байх юмсан гэж л боддог. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд уурлаад, ажилдаа ялархаад байвал өвчин гэдэг хийсээд л ирнэ шүү дээ. -Жүжигчний орлогоор амьдрах хэцүү байна гэж уран бүтээлчид ярьдаг. Таны хувьд олж байгаа орлого чинь амьдралд хүрч байна уу? -Гэр бүл гэдэг нийлмэл эдийн засагтай байдаг. Тэр утгаараа ханийн маань нөмөр нөөлөг их. Миний хувьд уран бүтээлийн шагналаараа л хувь нэмрээ оруулж, амьдралаа болгоод л байна. Айхтар илүү орлоготой байя гэж туйлшраад байдаггүй. Гэхдээ давхар бизнестэй болох талаар хааяа боддог л юм. Нэг өдөр болох байлгүй дээ. Н.Пунцагболд Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
урлаг соёл
“Монгол фильм” групп, Өвөрмонголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Гурван жил үргэлжилсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан бол киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн юм. Харин түүхэн киноны гол дүрүүдэд Монголын талаас Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, Г.Золбоот, Н.Онон, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг нар, харин Өвөрмонголын талаас Б.Баасанжав, Б.Аюурдарь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нар тогложээ. Гадна, дотны уран бүтээлчид найман зууны тэртээх Чингис хааны тухай тайз, дэлгэцийн бүтээл олныг амилуулсан. Гэвч түүхэн үйл хэргийн амин судас, хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч, тэмцэж, хооллож, ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг нэгэн санаа, нийтийн хүчээр хэрхэн туулж, ялахын ид хав, ялагдахын гуниг зовлонг хэрхэн хуваалцаж явсныг харуулсан бүтээл олонгүй. Харин “Аравт” уран сайхны киноноос дээрх бүгдийг үзэж болох юм. Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан: -“Аравт” түүхэн кинонд бүтээсэн дүрийнхээ тухай танилцуулаач? -Өвөрмөц oнцлогтой кино болсон болов уу гэж бодож байгаа. Миний бие “Аравт” кинонд арван цэргийн нэг болох Есөнтэхийн дүрийг бүтээсэн. Эдгээр цэргүүд бүгд дайчин, баатарлаг, өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой цэргүүд. Тэдний нэг төлөөлөл болж, кинонд оролцон тоглолоо. -Хамтран тоглосон уран бүтээлчдийн хувьд, ялангуяа өвөрмонголын уран бүтээлчдийн тухайд ямар сэтгэгдэл төрж байв? -“Чингис хаан” кинонд тоглож байсан, Өвөрмонголын жүжигчин Баасан ах үнэхээр сайн жүжигчин гэдгээ харуулсан. Жүжигчдийн тоглолтын хувьд мэргэжлийн нүдээр харахад бага зэргийн ялгаа байгаа юм шиг санагдсан. Бид нар харьцангүй европ школоор явсан шүү дээ. Тиймээс бага зэргийн ялгаа анзаарагдсан. Үзэгчид маань үүнийг өөрсдөө ялгаж, салгах биз ээ. Жүжигчин Б.Амарсайхан: -Удаан хүлээлгэсэн “Аравт” кино бэлэн болжээ. Догдолж байна уу? -Хүүхдүүд шинэ жилийн баярыг хэрхэн хүлээж, догдолдог билээ, яг тийм л атмосфер, агаартай явж байна даа, би. Киногоо үзээгүй байгаа. Хоёр орны уран бүтээлчид хамтарч хийсэн болохоор үзэгчид ямар сэтгэгдэлтэй гарч ирэх бол гэдэгт санаа зовж байна. Киноны нээлт яг л тийм мөч байдаг шүү дээ. -Өөрийн бүтээсэн дүрийн тухайд? -Би аравтын нэг цэрэгт тоглосон. Баатар гэдгээс илүү цэрэг гэдгээр нь хүлээн авбал илүү ойлгох болов уу. Цэрэг болгон баатар байдаггүй. Гавьяа байгуулсан хүнийг л баатар гэдэг шүү дээ. Тиймээс би хувьдаа цэрэг гэдэг үүднээс нь илүү ач холбогдол өгч, тоглосон. Энэ дүр тийм ч амар байгаагүй ээ. Байлдаантай, бүх юмаа өөрсдөө хийж байгаа гэдэг утгаараа хэцүү, хариуцлагатай байсан. -Өвөрмонголын жүжигчдийн тухайд? -Маш гоё шүү дээ. Үнэхээр хэлэх ч үг байхгүй. Баасан ах, Жамбал ах гээд Өвөрмонголын агуу найруулагчид гэхэд ямар ч их зан байхгүй нь хамгийн гоё. Дэндүү энгийн. Чи хэд дүгээр дэсийн жүжигчин гэж харьцахгүй байгаа нь маш гоё. Түрүүлж оддын өвчин тусаагүй байдаг юм билээ. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам: -“Аравт” киноны тухай сэтгэгдлээ хуваалцана уу? -Түүхэн гэхээсээ илүү уран сайхны кино шүү дээ. Аристотелийн хэлсэн үг байдаг. “Түүх яг байгааг байгаагаар нь харуулдаг, утга зохиол урлаг бол ямар байсныг, байгааг нь, байхыг харуулдгаараа онцгой юм” гэж. Тэгэхээр монгол туургатан даяараа энэ дүгнэлтэд хүртэхүйц бүтээл болсон гэж би харсан. Миний оролцоо их бага. Би Чингис хааны төлөөллийн нэг баатар буюу Догшин ноён гэдэг нэртэй дүрийг бүтээсэн. Түүхэн гэхээсээ илүү уран сайхны дүр болсон. Кино миний тоглосон дүрээр эхэлж, тэр дүрээр жаргадаг. Дунд талын үйл явдал бол Чингис хааны үеийн аравтын зохион байгуулалт, арван цэргийн тухайн үед амьдарч, тэмцэж байсныг уран сайхны дүрслэлээр харуулсан кино болсон. -Киноны онцлог нь юу байв? -Найруулагч Д.Золбаярын ажиллагаа их нягт, хяналтын дэлгэцэн дээр өөрөө үзэгчдэд хүрэх тэр бүх боломжоо олж харж, найруулдаг найруулагч юм байна гэж харсан. Шинэ залуу найруулагчтай ажиллахад их таатай байлаа. Бид бие биенээсээ их зүйл сурсан. БНХАУ-ын нэгдүгээр дэсийн жүжигчин Баасанжавтай хамт нэг кадрт орж тоглосон Монгол туургатны кино боллоо. Эдгээр хүчтэй авьяастнууд дэлгэцийн урлагаар дэлхийд гарах тийм их боломж эндээс эхэллээ гэж бардам, бахархам хэлэх байна. Оролцсон бүх уран бүтээлчид сайхан байсан. Бүгдэд нь талархал дэвшүүлье. Г.ДАША
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “Think Like a Man” кино долоо хоногт $2,762,627 ам.долларын ашиг 2. “The Lucky One (2012)” кино долоо хоногт $1,448,453 ам.долларын ашиг 3. “The Hunger Games” кино долоо хоногт $1,009,203 ам.долларын ашиг 4. “Chimpanzee” кино долоо хоногт $752,153 ам.долларын ашиг 5. “The Cabin in the Woods” кино долоо хоногт $723,029 ам.долларын ашиг 6. “American Reunion” кино долоо хоногт $485,025 ам.долларын ашиг 7. “The Three Stooges” кино долоо хоногт $457,158 ам.долларын ашиг 8. “21 Jump Street” кино долоо хоногт $405,221 ам.долларын ашиг 9. “Titanic 3D” кино долоо хоногт $366,758 ам.долларын ашиг 10. “Wrath of the Titans” кино долоо хоногт $319,192 ам.долларын ашиг тус тус олжээ. М.УРИН
урлаг соёл
Монголын дэлгэцийн олон ангит бүтээл нэгээр нэмэгдэх нь ээ. “Next Job" энтертайнментийн бүтээл "Би хайртай" 30 ангит инээдмийн кино ирэх тавдугаар сарын 1-нээс буюу маргаашнас эхлэн өдөр бүр 20.00 цагаас 25 дугаар суваг телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголын нөлөө бүхий баян, үзэсгэлэнтэй, боловсролтой бүсгүй жирийн нэгэн бүтэлгүй залуутай учирч, хайр сэтгэлтэй болсноор үйл явдал өрнөх тус киноны гол дүрд "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг, загвар өмсөгч О.Билгүүн нар тогложээ. Уг киноны зохиолыг зохиолч Д.Мөнх-Од бичиж, Н.Төгсбат найруулсан байна. Г.Даша
урлаг соёл
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээсэн, VIII Богд Жавзандамба хутагт болон тэр үеийн эх орончдын гавьяат үйлсийн тухай өгүүлдэг “Богд хаан” түүхэн, уран сайхны кино Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулах “Academy Awards-2012” наадамд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсон байна. Тус наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох юм. Түүхийг үнэнээр нь харуулсан гэдгээрээ VIII Богдын тухай эергээр үзүүлсэн дэлгэцийн анхны бүтээлийн зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр бичиж, ерөнхий найруулагчаар Б.Цогтбаяр, ерөнхий зураглаачаар Н.Зундуй, ерөнхий зураачаар О.Нямдаваа, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар ажилласан юм. Харин киноны гол дүрүүдэд Ч.Болд, Б.Батсумьяа, Ардын жүжигчин, дуучин Ш.Чимэдцэеэ, Буриадын болон Гавьяат жүжигчин С.Дамдин, Гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, Ж.Сүххуяг, Б.Магсаржав нар болон залуу уран бүтээлчид тоглосон байна. МҮКУА-ийн бүтээл “Богд хаан” кино тус наадмын таван номинацид нэр дэвшиж буй. Киноны ерөнхий найруулагч Б.Цогтбаяр “Academy Awards-2012” кино наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байгаа тул академийн зөвлөлд хүсэлт гарган шилдэг найруулагч номинацид нэр дэвшигчээс нэрээ татжээ. “Богд хаан” кино доорх номинацид нэр дэвшжээ. Үүнд: 1. Шилдэг эрэгтэй гол дүр: Ч.Болд 2. Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд 3. Шилдэг зураач: О.Нямдаваа 4. Шилдэг хөгжмийн зохиолч: Н.Жанцанноров 5. Шилдэг дууны найруулга: О.Цэгмид нар тус тус нэр дэвшлээ Г.ДАША
урлаг соёл
Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа “Мөнх тэнгэрийн хүчин дор 20 жил” сэдвийн дор өнөөдөр “Чингис” зочид хийх гэж байна. Төрийн Соёрхолт кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл, Их эзэн Чингис хааны тухай Монголын хамгийн анхны уран сайхны кино болох “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бүтээгдсэний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тиймээс уг хуралд “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киног тойрсон кино судлал шүүмж, илтгэлүүд илүүтэй тавигдахаас гадна Монголын кино урлагт тулгамдаж буй зарим асуудлыг ч хөндөх ажээ.Кино найруулагч Б.Балжиннямын уран бүтээлийг судалдаг, хамтарч ажилладаг, дэмждэг гадаад дотоодын байгууллага, урлаг судлаачид, уран бүтээлчид, жүжигчид, оюутан залуус, кино сонирхогч хэн бүхэн энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд оролцож болох юм байна. Уг хурлыг зохион байгуулагчдын нэг “Зохиомж” дээд сургуулийн дэд захирал, Монголын үндэсний кино урлагийн академийн гишүүн, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач Д.Энхжин ийн ярилаа. -Монголын үндэсний кино урлагийн академи нь “Academy Awards” кино урлагийн шилдгийг шалгаруулдаг наадмаас гадна дэлгэцийн урлагт гарч байгаа жил болгоны онцлон үйл явдлаар эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. Энэ жил Мөнх тэнгэрийн хүчин дор киноны 20 жилийн ой болж байгаа юм. Тиймээс бид нар Монголын нэрт кино найруулагч Б.Балжиннямын Мөнх тэнгэрийн хүчин дор киноны 20 жилд зориулан эрдэм шинжилгээний бага хурлыг “Чингис” зочид буудалд 14.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд өнөөдөр 11 илтгэл өрнөнө. Б.Балжинням багшийн бүтээлүүд Японд их гарсан байдаг. Японы судлаачдын анхаарлыг их татсан байдаг. Тухайн үед Монголын болоод Японы соёл урлагтай холбоотой гардаг сэтгүүлүүдэд судалгааны материалууд их нийтлэгдсэн байдаг. Энэ удаад түүний эрдэм шинжилгээний бага хуралд Японы токиогийн их сургуулийн монголч эрдэмтэн Аяако Кимура “Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Монголын кино урлагийн хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр” сэдвээр өөрийн илтгэлээ явуулсан. Өөр нэг сонирхолтой илтгэл бол Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар “Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Жамухын дүрийг бүтээхэд хийсэн судалгаа” сэдвээр илтгэл тавина. Мөн Чингис хааны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Энхтайван “Чингис гэж хэн бэ?” сэдвээр үг хэлнэ гээд өөрийн хийсэн уран бүтээлийг 20 жилийн өндөрлөгөөс эргээд харах нь уран бүтээлчдэд сонирхолтой байх болов уу гэж бодож байгаа. Тэгээд МУИС, СУИС, КУДС, “Зохиомж” дээд сургуулийн судлаач банш нар илтгэл тавина. Г.ДАША
урлаг соёл
Хонконгийн кино урлагийн холбооноос YouTube-д гомдол гаргалаа. Тус сайтад одоогийн байдлаар Хонконгийн хамгийн сүүлийн үеийнхээс өгсүүлээд хуучны 200 киноны 500 гаруй хууль бус бичлэг тавигдсан байгааг тэд мэдэгдэв. Кино урлагийн холбооноос мэдэгдэж буйгаар YouTube-ийн энэхүү бичлэгүүдээс болж Хонконгийн киноны салбар дор хаяж 308 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа гэнэ. Тодруулбал эдгээр бичлэгүүдийг нийт 40 сая хэрэглэгч үзэж сонирхсон байгаа ажээ. Тиймээс тэд зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс дорвитой арга хэмжээ авахыг дээрх сайтаас шаардав. Энэхүү хууль бус бичлэгүүд кино урлагт хөрөнгө оруулагчдад туйлын сөрөг нөлөө үзүүлж байгаад эмзэглэж буйгаа холбооныхон дурдлаа.
урлаг соёл
“Hamba film” студи болон “Z Frame” продакшнын хамтын бүтээл “Тнгри” уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарна. Уг киног "Орхидос" киноны найруулагчаар ажиллаж байсан "Hamba Film" студийн захирал Б.Ганболд найруулжээ. Эртний хадан дээр сийлэгдэн үлдсэн Түрэгийн үеийн түүхэн үгнээс гаралтай уг бүтээл “Түүхэнд үлдээгүй түүх” гэсэн үгсийг постертоо тодотгол болгосон нь сонирхол татаж байлаа. Уг киноны гол дүрд жүжигчин Т.Амарбаясгалан, Т.Пүрэвдорж, Г.Идэрбаатар, С.Болд, Н.Ялалт, Ө.Энхболд, загвар өмсөгч О.Амгаланбаатар, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, Д.Ганцэцэг, Ж.Алтанчимэг, П.Дэмидбаатар, жүжигчин Д.Отгонцэцэг, А.Баттүшиг нар тогложээ. Харин зураг авалтыг өнгөрсөн өвөл авсан аж. Чингис хаанаас ч эрт үеийн түүхтэй холбогдох нууцуудыг дэлгэж, уран сайхны аргаар баяжуулсан уг кино нээлтээ хийх өдрөө товлоогүй ч хүмүүсийн анхаарлын төвд хэдийнэ оржээ. Г.ДАША
урлаг соёл
Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа “Мөнх тэнгэрийн хүчин дор-20 жил” сэдвийн дор өнгөрөгч пүрэв гаригт “Чингис” зочид буудалд зохион байгуулсан юм. Дээрх сэдвийг сонгосны учир нь Төрийн соёрхолт кино найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл, их эзэн Чингис хааны тухай Монголын хамгийн анхны уран сайхны кино болох “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бүтээгдсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй ажээ. Тиймээс уг хуралд “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киног тойрсон кино судлалын шүүмж, илтгэлүүд илүүтэй тавигдлаа. Үүнд, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны шүүмжүүд болон Монголын уран сайхны кино ба Монголын үндэсний бие хамгаалах урлаг”, “Чингис хааны дүрийн харьцуулалт, киноны үнэлэмж, шаардлага, кино урлаг дахь эх хэлний асуудал”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим Монголын хөгжмийн урлагт шинэ эхлэл болсон тухай”, мөн “Б.Балжинням найруулагчийн уран бүтээлийн онцлог” зэрэг олон сонирхолтой сэдвээр урлаг судлаач, шүүмжлэгч, багш нар илтгэлээ сонордуулсан. Энэ агуу түүхэн кино нь өнгөрсөн 20 жилийн явцад кино урлагийн салбарт бүхэл бүтэн судлагдахуун байсан гэдэг утгаар энэхүү эрдэм шинжилгээний хурлыг бүхэлд нь зөвхөн энэ бүтээлд зориулжээ. Б.Балжинням найруулагч Японы Токиогийн их сургуулийн монголч эрдэмтэн Аяако Кимурагийн илгээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Монголын кино урлагийн хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр” сэдвээр тавьсан шүүмжийг сонсоод түүнд баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм. Учир нь түүний бүтээлийн талаар энэ дайтай шүүмж хэн ч, хэзээ ч хэлж байгаагүй гэнэ. Тэрбээр Д.Данзанравжаа гуай монгол араншингийн тухай “Атаа, жөтөө, хорсол гурав энэ улсын араншин мөн” гэж хэлснийг дурьдаад, “Миний эл бүтээлийг тэнгэрт тултал магтаад, эсвэл газарт унатал муулдаг л байсан . Харин Японы монголч эрдэмтэн бүсгүй хэдийгээр Японы хөрөнгө оруулалтаар эл бүтээлийг хийсэн ч хэзээ ч Япон-Монголын хамтын бүтээл гэж зарлаагүй, Монголын бүтээл хэмээн авч үлдсэн гэж хэлжээ” гээд кино бүтээсэн түүхээсээ хуучилсан юм. Түүний яриаг дор сийрүүлбэл, Б.Балжинням гуай 1989 онд Францын нийслэл Парист кино фестивальд оролцохоор явах зуур тус улс дахь Монголын Элчин сайдын яамны байранд “Монгол даатгал” компанийн удирдах албаны хэсэг нөхөдтэй таарч, хууч хөөрчээ. Тэд “Мандухай цэцэн хатан” киног магтан ярилцаж, Б.Балжинням найруулагч дараагийн удаад Чингис хааны тухай түүхэн кино бүтээх төлөвлөгөөтэй явааг дуулаад, санхүүгийн асуудалд нь туслахаар ярилцсан байна. Тухайн үед Б.Балжинням гуай 30 сая орчим төгрөгөөр киногоо босгоно гэх өөрийн саналаа хэлж, тэд түүний нэр дээр 25 сая төгрөгийн зээл олгохоор болжээ. Ингээд хэдий нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй, зах зээлийн ороо бусгаа үе байсан ч найруулагч “Монгол даатгал” компаниас хувиараа 25 сая төгрөгийг долоон жилийн хугацаанд төлж дуусгах нөхцөлөөр зээл авч, киноны ажлаа эхлүүлэхээр болжээ. Тэрбээр өмнө нь “Мандухай цэцэн кино”-г япон техник, хэрэгслээр хувилж байсан тул энэ удаад ч Японоос техник, төхөөрөмж авчирч, кинондоо ашиглахаар болж. Азаар тэр үед, япон хэлтэй дипломат Л.Зэнээмэдэр түүнд тусалж, япончуудтай холбоо барьсны дүнд 2,5 сая ам.доллараар /тухайн үеийн ам.долларын ханшаар/ үнэлэгдэх дууны техник, камер, хальс, аппарат зэргийг шийдэж өгчээ. Ингээд тэр “Монгол даатгал”-аас 23 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Ингээд Монголд анх удаа Японы техник хэрэгслээр Dolby stereo системээр киногоо хийж, бэлэн болсны дараа “Мөнх тэнгэрийн хүчин дор” бүтээлээ Японы талд хувилж өгөөд, өрөө цайруулж байж. Улмаар Японд түүний хийсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног бүх кино театруудаар бүтэн жилийн турш гаргаж, гурав дахин их ашиг олсон гэнэ. Гэхдээ Б.Балжинням найруулагч тухайн үед киноны гаралтаас ашиг хүртэж байгаагүй тул эл асуудал тэгсхийгээд намжжээ. Харин “Монгол даатгал” компаниас авсан зээлээ тэрбээр гурван жилийн хугацаанд киноноос олсон багахан ашиг болоод кинонд хэрэглэж байсан техник хэрэгслээ зарж, өрөө барагдуулсан гэнэ. Тэрбээр 1962 оноос Монгол кино үйлдвэрт ажиллаж, хагас зууны турш кино урлагт зүтгэсээр иржээ. Энэ жил 70 насны сүүдэр зооглож байгаа. Энэ өдөр Японы монголч эрдэмтэн явуулсан илтгэлийнхээ төгсгөлд “Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд дахин шинэ уран бүтээл хийх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгнө гэж найдаж байна. Түүний дараагийн бүтээлийг хүлээж байна” гэдгээ хэлсэн юм. Найруулагч Б.Балжинням “Хэрвээ япон эрдэмтний хэлсэнчлэн Ерөнхийлөгч надад кино хийх санхүүгийн асуудлыг шийдэж өгвөл би тархиараа бүтээл хийхэд бэлэн байна. Миний ганц хүсэл бол Галданбошигтын тухай кино хийх. Ойролцоогоор таван тэрбум төгрөг шаардлагатай. Энэ тухай би өмнө нь олон сувгаар төрийн түшээдэд хандаж байсан. Гэтэл танд ийм хэмжээний мөнгө өгснөөс казино тоглосон нь дээр гэх хариулт ч сонсч байлаа. Би ч яахав, өмхий үгтэй, өтөлж чадаагүй хүн чинь аргаа барахдаа танай 2-3 гишүүний авдаг мөнгө шүү дээ гээд хэлчихсэн. Гэхдээ би бууж өгөхгүй санаатай, бас юмыг яаж мэдэх вэ гээд Төрийн шагналт зохиолч Д.Төрбатад захиалга өгөөд, зохиолоо бичүүлчихсэн байгаа. Галданбошигт бол Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн. Зориглоод түүний тухай кино хийе гэвэл гар нийлсэн олон хүн байна. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг үнэнч шударга хүн учраас нэг зүйл бодох болов уу гэж итгэсээр байгаа” хэмээн ярьсан юм. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША
урлаг соёл