news
stringlengths 2
65.4k
| label
stringclasses 9
values |
---|---|
Дэлхийн шилдэг тенор, дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж, монголчуудыг баярлуулсан Гавьяат жүжигчин Э.Амартүвшин маргааш эх орондоо ирэх нь. Тэрбээр өглөө 10:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух бөгөөд ирсэн даруйдаа 12.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Сонирхуулахад, Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 15-нд Тайваньд тоглолтод оролцохоор явах юм байна. М.ДӨЛ | урлаг соёл |
Дуучин Рианна кинонд урвасан бололтой. Ирэх тавдугаар сарын 18-нд нээлтээ хийх гэж буй түүний тоглосон “Тэнгисийн тулаан” киноны цуу намдаагүй байхад түүнийг “The Fast and the Furious” кинонд тоглох болсон гэдэг сураг гарчээ. Дуучин бүсгүй “The Fast and the Furious”-ийн зургаа дахь цувралд Холливудын жүжигчин Вин Дизель, “Рок” буюу Двейн Жонсон нартай тоглох гэнэ. Киноны зохиолч Рианнаг жүжиглэх ч шаардлагагүй, зүгээр л өөрийнхөөрөө байхад тус киноны нэгэн дүрд яг тохирно гэж үзэж байгаа аж. Ирэх оны тавдугаар сард нээлтийг нь хийхээр төлөвлөж буй шинэ киноны зураг авалт дараа сард эхлэх юм байна. Зураг авалтыг Олимпын наадмаар хэсэгтээ амьсгалах Лондоноос холгүй Саутенд хотод авахаар төлөвлөж байгаа гэнэ. Н.Энх | урлаг соёл |
“Academy awards 2011” кино урлагийн дээд наадмаас “Шилдэг баримтат кино” номинацийг хүртсэн “Тайгын дууч” баримтат кино олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байгаа билээ. Тус кино өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-24-ний өдөр Нью Йорк хотноо болсон New York International Film festival-д амжилттай оролцсон. Эхний шатанд “Top notch and excellent” буюу дээд зэрэглэлийн үнэлгээ авч эцсийн шатанд шалгарах эрхээ авсан бөгөөд улмаар 36 орны уран бүтээлээс Олон улсын шилдэг баримтат киногоор шалгарсан. Тэрхүү шагналаа ирэх тавдугаар сарын 16-27-ны хооронд болох Каннын кино наадмын үеэр гардан авах юм байна. Мөн “Тайгын дууч” энэ сарын 13-18-нд Лос Анжелост болж өнгөрсөн Олон улсын кино наадамд оролцоод ирсэн ба шалгаруулалтын дүн удахгүй гарах юм байна. Тус киноны найруулагч З.Батбилэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, баримтат кино бүтээгч Г.Золжаргалын хүү бөгөөд Олон улсын кино наадмуудад оролцож олон ч шагнал авч байсан монголын киноны авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг юм. Г.ДАША | урлаг соёл |
“Мөрөөдлийн театр”-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Ээжийн дайсан” инээдмийн киноөнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Харин тэд энэ удаад тавдугаар сарын 4-нд 16.00 цагт “Өргөө” кино театрт Ээжийн дайсан” инээдмийн киногоо нээх гэж байна. “Image” студи, “Милл” энтертайнмэнттай хамтран бүтээсэн уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр ажиллажээ. “Ээжийн дайсан” кинонд гавьяат жүжигчин Д.Тунгалаг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, дуучин Ч.Цэлмүүн, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Бямбацогт, жүжигчин Л.Нурбулан, Т.Баттулга, В.Гэрэлцэцэг нар тогложээ. Г.ДАША | урлаг соёл |
“Бодлын дайны өрөг”баримтат кино Монголын кино урлагийн шилдэг уран бүтээлчдийн шалгаруулдаг “Academy Awards-2012” наадамд “шилдэг баримтат кино” номинацид нэр дэвшлээ. Уг наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох юм. Уг баримтат кинонд өсвөр үеийн шатрын дэлхийн аварга, Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнийн тухай өгүүлдэг. Киноны зураг авалт Д.Номин-Эрдэнэ охиныг Дэлхийн аварга болохоос нэг сарын өмнө эхэлж жил зургаан сарын хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд охин Дэлхийн аварга болж мөн дахин Ази болон дэлхийн олон тэмцээнүүдэд оролцохоор гадаад орныг зорин явж, зураг авалтын багийнхан ч чих тавин хүлээдэг байжээ. Шатар бол тактикийн тоглоом, нүүдэл бүрийг марталгүй санах хэрэгтэй. Ялалт бүр амар ирэхгүй. Чухал тэмцээнд ялагдаж, хүнд цохилтод орох үе олон. Арваадхан настай охин олон арван нүүдлийн цаадахыг харж зургаа долоон цагийн турш тэсвэр тэвчээр гарган минут секунд тутамд толгой амрах завгүй төлөвлөгөө боловсруулан сууна гэдэг хэн хүний дийлэх ажил биш ээ. Аваргын тавцанд зогсч, эх орныхоо нэр хүндийг тив дэлхийд дуурсгах хүртэл хүнд хүчир олон цагийн бэлтгэл сургуулилт хийн амжилтанд хүрсэн Д.Номин-Эрдэнэ охины тухай энэ баримтат кинонд үзүүлдэг байна. Мөн шатрын спорт сонирхолтой, бахархалтай болохыг охины амжилтаар харуулжээ. “Namuun Zet” студийн бүтээл “Бодлын дайны өрөг” баримтат киноны санаачлагч, зохиогчоор соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТВ-ийн сэтгүүлч, редактор Г.Золжаргал, найруулагч, зураглаачаар түүний хүү З.Батбилэг, сурвалжлагч, редактороор М.Батцэрэн нар тус тус ажиллажээ.Тэд өнгөрсөн жил “Тайгын дууч” баримтат бүтээлээр энэ төрлийн шилдгийг хүртэж байсан юм. Г.ДАША | урлаг соёл |
Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийж байсан “DOZ Entertainment”-ийн бүтээл “Хөх толбот хүмүүс” кино өмнөд хөршийн кино дэлгэцнээ гарч эхэллээ. Гадаадад нээлтээ хийсэн анхны кино болж, улмаар Төрийн ордонд сүр дуулиантай нээлтээ хийж байсан энэ бүтээлийг БНХАУ болон Монгол Улс хоорондын соёлын харилцааны сарын арга хэмжээний хүрээнд Өвөрмонголын үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус кино ӨМӨЗО-ы хамгийн том кино театр болох “Wanda International Cinema”-д өчигдөр албан нээлтээ хийж, тэндхийн үзэгчдийн хүртээл болж буй юм. Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-д суугаа Ерөнхий Консулын газрын холбогдох албаны хүмүүс, Өвөрмонголын Радио телевиз, кино товчооны удирдлагууд, “Одон” телевизийн удирдлага, Хөх хотын төв телевиз, “Синьхуа” агентлагийн төлөөлөгчид, “Авьяаслаг хятадууд” шоунд монгол дуу дуулж, монголчуудын танил болсон Уудам хүү, “DOZ Entertainment”-ын захирал Ш.Доржсүрэн болон жүжигчин А.Мөнгөнзул нарын киноны уран бүтээлчид оролцсон байна. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү. Т.Маша | урлаг соёл |
Монголын киноны уран бүтээлчид нэгдэн өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Монголын Кино урлагийн зөвлөлийг байгуулжээ. Энэхүү зөвлөлд кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ-ууд нэгджээ. Монголын кино урлагийн зөвлөл нь кино үйлдвэрийн бодлого, кино үзвэрийн бодлого, кино урлагийн боловсон хүчний бодлого гэсэн нэгдсэн гурван чиглэлээр бодлого боловсруулж төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэн ажиллах аж. Уг зөвлөл байгуулагдсанаар Монголын кино урлагийг дэлхийн төвшинд хүртэл хөгжүүлэн ажиллах боломжтой гэж тэд үзэж буй юм. Түүнчлэн тэдний зүгээс жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Монголын киночдын өдөр” болгон тэмдэглэх болсон гэнэ. Учир нь 1935 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын анхны “Ард” кино театр нээлтээ хийж, 1937 оны эл өдөр “Майн” баярын жагсаалаар Монголын анхны баримтат кино гарч байсан ажээ. Г.Даша | урлаг соёл |
Хошин урлаг, загварын ертөнц, рок попынхныг давалгаалуудаад байгаа кино урлагийн шуурганд энэ удаад хошин урлагийн элэглээч Чапи болон Суурь нар өртжээ. Жүжигчин Ш.Батсуурь “Маск” нэртэй инээдмийн уран сайхны киноны зохиолыг бичиж, продюсерээр ажилласан ба дэлгэцнээ гаргахад бэлэн болжээ. “Imagination Film”-ын бүтээл уг кинонд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Х.Ихбаяр буюу Чапи, Ш.Батсуурь, Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Ё.Цог, УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, Ш.Цэцэгээ, жүжигчин Ц.Ганзориг, Р.Адъяа, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр, Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. “Маск” уран сайхны кино энэ сарын 5-наас эхлэн “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрын дэлгэцнээ гарч эхлэх юм байна. Г.Даша | урлаг соёл |
“М-21 энтертайнмент”-ийн бүтээл “Халуун тангарагтай амь” энэ үдэш үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кино концерт тодотголтой уг бүтээлийг өнөөдөр 00.20 цагт ТВ9 телевизийн дэлгэцээр гаргах аж. Киноны гол дүрд Гавьяат жүжигчин С.Дамдин, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, зохиолын дуучин Б.Болдбаатар, уртын дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин А.Алтанхуяг нар тогложээ. Гэхдээ чухам яагаад уран бүтээлчид нь эл бүтээлээ “кино концерт” хэмээн тодотгосныг өнөөдөр үдэш хүлээн авч үзэх л үлдлээ. Г.Даша | урлаг соёл |
МҮОНТВ олон ангит шинэ киногоор үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Хэлмэгдүүлэлтийн саарал он жилүүдийн тухай өгүүлэх “Улаан эрэг” киноны зураг авалт дуусч, үзэгчдийн хүртээл болоход нэг алхам ойртжээ. Кино зохиолыг “Тусгай салаа”, “Хэцүү анги” зэрэг кино зохиолыг бичсэн А.Амарсайхан бичсэн бол найруулагчаар Н.Даваадалай, продюссерээр Б.Бат-Эрдэнэ буюу Аранзаа нар ажиллаж байгаа аж. “Улаан эрэг”-ийн зурагт авалт өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Төв аймгийн Эрдэнэ сум болон Улаанбаатар хотноо үргэлжилсэн юм. Түүүхэн сэдэвт олон ангит киноны гол дүрд жүжигчин Б.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ, “Хэцүү анги” олон ангит киноны Сүнжид багшийн дүрээр нь үзэгчид илүүтэй таних Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Саранцэцэг, жүжигчин Д.Бямбацогт болон Э.Баярмагнай, Т.Анар, С.Батзориг, Б.Батсүх нарын шинэ залуу жүжигчид тогложээ. Тус кино тавдугаар сарын 7-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна. “Улаан эрэг” түүхэн олон ангит киноны трейлерийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
Холливудын жүжигчин Скарлет Йохансон алдрын одтой боллоо. “People” сэтгүүлээс хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэж байсан 27 настай Скарлет Йохансон өчигдөр Холливуд Бульевардад өөрийн алдрын одтой болж, гарын мөрөө үлдээсэн байна. Холливуд Бульевардад цугларсан хүмүүс түүнд баяр хүргэж, зургийг нь авч байжээ. Скарлет Йохансоны алдрын одыг Холливуд Бульевард дахь Мадам Тюссогийн лааны тосон баримлын музейн яг урд байрлуулжээ. “Сувдан ээмэгтэй бүсгүй” киноны дүрээр алдрын оргилд хүрэх замаа зассан Скарлет Йохансон саяхан “Avengers” хэмээх шинэ кинонд тоглосон байна. Н.ЭНХ | урлаг соёл |
УДБЭТ-ын ээлжит зочин АНУ-ын Санфранциско хотоос иржээ. Тэр хүн бол Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай юм. Түүнийг Монголчууд хоёр жилийн өмнөөс мэддэг болсон. Жин Дун Цай өмнө нь ДБЭТ-ын тайзнаа “Аида”, “Кармен”, “Хунт нуур”-ыг удирдан тоглуулсан юм. Мөн тэрбээр ДБЭТ-ын 50 жилийн түүхэнд анх удаа үндэсний дуурь, балетыг тайзнаа удирдан тоглуулсан юм. Жин Дун Цай мөн А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетыг бичихэд нь туслан, зөвлөгөө өгч, удирдан тоглуулснаараа монголд анх удаа үндэсний бүтээлийг өлгийдөн авсан гадаадын уран бүтээлч болсон түүхтэй. Тэгвэл ноён Жин Дун Цай энэ удаад ирэх долдугаар сарын 1-нд тоглох А.Аданын “Жизель” балетыг удирдахаар иржээ. ДБЭТ-ын балетын 49 дэх улирал энэхүү алдарт балетаар хаалтаа хийх юм. “Жизель” балет энэ жилийн хувьд Монголын сонгодог урлагт олон түүх бүтээж байна. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард “Жизель” балетын гол дүрд АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Английн хатан хааны “Роял опера” театрын гоцлол бүжигчин, балетын “хатан хаан” Тамара Рохо, “Бостон балет”-ын гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар бүжиж, симфони найрал хөгжмийг АНУ-ын Нью Енгланд хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, АНУ-ын Эль Система байгууллагын захирал, удирдаач Марк Черчиль удирдан тоглуулсан юм. Харин энэ удаагийн “Жизель”-ийг Стэнфордын мастер удирдаж байгаа нь Монголын “Жизель”-ийн үнэ цэнэтэйг илтгэх биз ээ. Маэстро Жин Дун Цай ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 30-нд ДБЭТ-ын тайзнаа симфони найрал хөгжмийн томоохон тоглолтыг толилуулах юм. Тэрбээр Монголд анх удаа АНУ-ын уламжлалт хөгжим, Холливудын киноны алдартай аялгуунууд болон Бродвей театрт тоглогддог мюзиклийн зарим нэг хөгжмийг эгшиглүүлэн, үзэгчдийн сонорыг мялаах нь ээ. Тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид оролцох юм. Ноён Жин Дун Цайтай морин хуурын чуулгатай хийх бэлтгэлийнх нь өмнө уулзаж, ярилцлаа. -Монголд тав дахь удаагаа ирж байгаа гэсэн шүү дээ. Таныг юу ингэтлээ Монгол руу татаад байна аа? -Би анх Монголд 2010 онд “Сэрсэн тал” наадмыг зорин ирж байсан. Пан Азийн наадамдаа орлцуулах хөгжимчих хайж явсан нь тэр. Түүнээс хойш хэд хэдэн удаа ирж, УДБЭТ-тай уран бүтээлээрээ холбогдсон. Нэгдүгээрт намайг Монгол руу татдаг хүч бол энэ театр. Хоёрдугаарт найз нөхөд маань. Монголын хамгийн сонирхолтой амьдрал бол энэ бол Хятад бас Орос биш. Тийм ч их хүн амгүй. Гэхдээ бүх давхаргын хүмүүс нь ажил, мэргэжил, албан тушаал харгалзахгүй өөр хоорондоо найзууд, бие биенээ сайн таньдаг учраас надад энэ нь маш гоё санагддаг. Гуравдугаарт би төгөлдөр хуур, хийл тоглодог хөгжмийн мэргэжилтэй хүн. Танай хөгжим намайг татдаг. Би театртай ажиллахдаа л аз жаргалтай байдаг. Тэр тусмаа би танай театрт ирээд уран бүтээлчдэд жаахан зүйл заадаг ч гэсэн тэднээс маш их зүйлийг сурч авдаг. Театр бол өөрөө “соронз”. -Энэ удаагийн тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй хамтран дэлхийн киноны хөгжмийг эгшиглүүлэхээс гадна морин хуурын чуулгатай хамтран ажиллана гэсэн шүү дээ? Монгол хөгжмийг эшиглүүлнэ гэхээр ямар санагдаж байна? -Би хөгжим судлаачийн хувьд Монголын морин хуурын чуулгыг их сонирхолтой байгууллага гэж үздэг. Морин хуур танай үндэсний хөгжим ч гэсэн ерөнхийдөө оршин тогтнол нь бол “соло” хөгжим шүү дээ. Би өмнө нь Монголд ирээд морин хуурыг нэлээдгүй сонсож байсан. Морин хуураар симфони оркестр тоглоно гэдэг бол яах аргагүй хөгжмийн шинэ урсгал гаргаж ирж байгаа зүйл гэж боддог. Би энэ талаар олон улсын хэвлэл мэдээлэлд бичнэ гэж бодож байгаа. Би анх удаа “Морин хуурын чуулга”-ыг удирдан тоглуулах гэж байна. -Танд Монголын хөгжмийн зохиолчдоос хэнийг сонсох дуртай вэ? -Б.Шаравын бүтээлүүд маш их таалагддаг. Түүний бүтээлүүд төрөлхийн хүнийг бишрүүлэм сайхан аялгуутай байдаг. Тиймээс ч би ДБЭТ-ын оркестор болон “Морин хуурын чуулга”-тай хамтран Б.Шаравын киноны хөгжим болох “Үхэж үл болно”, “Алтан өргөө” зэрэг бүтээлийг удирдахаар бэлтгэж байна. Б.Шарав бол биширмээр сайхан бүтээлүүдийн эзэн. Би түүнийг маш их хүндэлж байна. -“Морин хуурын чуулга”-ыг удирдаж, Монгол хөгжим дохих гэж байгаа юм чинь манай үндэсний дээлийг өмсөх үү? -Эхний удаа болохоор арай ч өмсөж чадахгүй байх аа. Харин дараагийн удаа бодож үзнэ ээ /инээв/. -Та монгол кино үзэж байсан уу? -Үгүй. Үзэж амжаагүй. Гэхдээ би тэр хоёр хөгжмийг удирдахаараа монгол кино гэж ийм л байдаг гэдгийг мэдрэх ёстой. Яагаад гэвэл киноны хөгжим бол тухайн бүтээлийн зүрх нь байдаг шүү дээ. -Мөн та тэр үдэш дэлхийд алдартай бүтээлээс сонгож авсан байгаа. Тэр талаар дэлгэрүүлж болох уу? -ДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй хамтран Америкийн алдартай киноны хөгжмүүд болон Америкийн уламжлалт хөгжмийн бүтээлээс сонирхуулна. Товчхондоо бол тоглолтод оруулах бүтээлийн сонголтоо маш сайн хийсэн гэж бодож байна. Нэмж хэлэхэд, танай хөгжимчид үнэхээр авьяаслаг хүмүүс шүү. -Та энэ тоглолтоо өмнө нь хийж байсан уу? -Тийм ээ, олон удаа удирдан тоглуулж байсан. Америкт “Boston”, “Cincinnati” гээд хоёр том поп оркестр байдаг. Би хоёулантай нь ажиллаж байсан. “Boston” поп оркестр илүү уламжлалаа барьж ажилладаг бол “Cincinnati” поп оркестр орчин үеийн модерн урсгалаар кино тал руугаа түлхүү уран бүтээл хийдэг. Тэгэхээр хоёр өөр театрт ажиллаж байсан болохоор энэ тал дээр багагүй туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Миний хөтөлбөрт “Оддын дайн”, “Театрын сүнс”, “Муурнууд” гээд өнгөлөг, тод хөгжмүүд багтсан байгаа. -Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар байдаг вэ? -Америк хөгжмийн зохиолуудыг багагүй бэлтгэл хийж байж сая тоглож сурдаг. Монгол, Америк хоёр улсын хөгжмийн нотны тэмдэглэгээ өөр. Тиймээс би ДБЭТ-т нотоо түрүүлээд илгээчихсэн байсан. Одоо үүн дээрээ бэлтгэлээ хамтран хийнэ. Гэхдээ би театрын уран бүтээлчдийг цаашдаа өөрсдөө тоглоосой гэж хүсэж байгаа учраас энэ бүх нотоо ДБЭТ-т бэлэглэж байгаа. Нэг ёсондоо театрын уран бүтээлчдэд үүгээрээ дамжуулан Америкийн хөгжмийн соёлоос зааж байгаа учраас мастерын хичээл болж байгаа гэсэн үг юм. Би бас тэднээс Монголын хөгжмийн тэмдэглэгээний талаар харилцан суралцдаг. -Өөр хэл, өөр соёл, заншилтай болохоор хөгжимчидтэй хэрхэн ойлголцдог вэ? Орчуулагчтай ажилладаг уу? -ДБЭТ-ын оркестрт маш сайн англи хэлтэй хөгжимчин эмэгтэй байдаг. Гэхдээ ихэвчлэн би өөрөө аялгууг нь дуулаад өгчихдөг. Ямар нэгэн орчуулагчаар дамжуулж хүнд хүргэснээс өөрийнхөө бие, дуу хоолойгоор хөгжимчдөд үзүүлчих нь илүү ойлгомжтой байдаг. Уучлаарай, гэхдээ энэ миний буруу л даа. Би монгол хэл сурах ёстой байсан. Ер нь надад морин хуур байна уу, хийл хөгжим байна уу тэр бол сонин биш шүү дээ. Хамгийн гол нь би хөгжмийн удирдаач хүн учраас энэ бүх гоё дуугаралтуудыг нэг хэлбэрт л оруулах нь л илүү чухал шүү дээ. -Америкт нэр алдрын оргилд хүрсэн Азийн алдартай маэстро олон байдаг. Та анх яаж дэлхийн хөгжмийн ертөнцөд хөл тавьсан бэ. Стэнфордод хүрэх хүртэл амаргүй давааг туулсан байх? -Тэгэлгүй яахав. Тийм ч амар байгаагүй ч би их азтай байсан. Гэхдээ энэ бүхнийг ярьвал маш урт түүх болно. Магадгүй дараа цаг гарвал бүх амьдралаа ярьж өгч болно. Би Хятадын Бээжинд төрж өссөн, Хятад гаралтай хүн юм. 25 жил Америкт амьдарч байна. Хамгийн чухал зүйл бол “Чи алхам бүртээ юуны төлөө явж байгаагаа тодорхойлж чаддаг байх хэрэгтэй”. Тэгвэл чиний амьдрал уран бүтээл илүү ойлгомжтой болно. Өөрийгөө алхам тутамдаа сайн бэлдсэн хүн л өндөрт нисдэг шүү дээ. -Монголын сонгодог урлаг сүүлийн үед дэлхийд үнэлэгдэж байгаа. Үүнийг гаднаас нь харж буй та хэрхэн дүгнэж байна? -Одоо бол дэлхийн хөгжлийн чиг хандлагад Ази тивийнхэн тэргүүлж байгаа. Эдийн засаг босоод ирэхээр соёл урлагаа чирдэг нь амьдралын хууль юм. Хаана эдийн засаг өсч байна, тэр орон руу дэлхий өөрөө тонгойж хардаг. Харин тийм үед нь өөрсдийн соёлоо дэлхийд түгээх нь улс орнуудын хамгийн чухал үүрэг байдаг. Үүнийг л хийх ёстой гэж бодож байна. Би Монголын сонгодог урлагийг хайрладаг. Та бүхний дунд маш авьяаслаг хүмүүс олон бий. -“Пан Азийн хөгжмийн фестиваль”-ийн ерөнхий зохион байгуулагчийн хувьд энэ наадамдаа хэдэн орны уран бүтээлчийг урьж оролцуулдаг вэ? -Жил болгон зохиодог учраас ерөнхийдөө урлагийн нэг төрлийг сонгож зохион байгуулдаг. Жишээлбэл: Дан Азийн бөмбөрчдийг оролцуулах ч байдаг юм уу. -Тэгвэл ирэх жилийн наадмаа хэрхэн төлөвлөсөн бэ? -Ирэх жил Азид нэрд гарч байгаа шилдэг уран бүтээлчид буюу дан мастеруудыг цуглуулна. Наадам маань жил бүрийн хоёрдугаар сард 7-14 хоногийн турш үргэлжилдэг. Би Европ школтой хүн шүү дээ. Тийм болохоор ардын хөгжмийг тийм ч сайн мэддэг хөгжимчин биш байх. Гэхдээ би Ази гаралтай хүн учраас Америкт Ази тодотголтой бүх орны хөгжмийн ойлголтыг өгөх нь үүрэг гэж боддог. Миний өнөөдөр Стэнфордын хөгжмийн тэнхмийн эрхлэгч байгаа, “Пан Азийн фестиваль” хийж байгаа зэрэг боломжууд бол Азийн соёлыг Америк тивд түгээхэд зориулагдаж байгаа юм. -Энэ наадамдаа Монголын уран бүтээлчдээс хэнийг оролцуулах бол? -Би зөвхөн мастеруудыг л сонгоно. Гэхдээ хэн гэдэг нь одоо тодорхойгүй байна. Ирэх оны нэгдүгээр сард манай Сэнфордын театр баригдаж дуусах гэж байгаа. Тэндээ Монголоос хүн авах бол зөвхөн сонгодог урлагийнхнаас авна. “Bing Concert Hall” гэдэг нэртэй театртай болох гэж байгаа юм. Энэ театр маань 120 сая ам.долларын өртгөөр босч байгаа. Bing гэдэг хүн энэ мөнгөний талыг төлж байгаа учраас түүний нэрээр театраа нэрлэж байгаа юм. Үлдсэн мөнгийг нь Стенфордын их сургууль гаргаж байгаа ч бид хандив өгсөн хүнийхээ нэрээр нэрлэдэг жаягтай. -Энэ хоёр тоглолтын дараа таньд Монголд хийхээр төлөвлөсөн өөр ажил байгаа юу? -Энэ жил Монголын нэр акедемич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой болж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Би энэ ойд зориулан хүндэтгэл үзүүлэх классик тоглолтыг ирэх долдугаар сарын 4-нд удирдан тоглуулах урилга хүлээж авсан. Тэгэхээр тэр тоглолтоо удирдана. Тоглолтод ДБЭТ-ын дуучид болох Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван нарын дөрвөн уран бүтээлч оролцоно. Ярилцсан Г.ДАША | урлаг соёл |
Монголын анхны триллер төрлийн кино болох “Орлон тоглогч” өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл боллоо. “Ноён Филм энтертаймент”-ийн анхны бүтээл болон төрж буй “Орлон тоглогч” кино нь монголд триллер төрлийн анхны бүтээл гэдгээрээ онцлог. Энэ тухай уг киноны зохиолыг бичиж найруулсан найруулагч В.Агар “Би энэ төрлийн уран бүтээлийг барьж аван, анхдагч бүтээл хийсэн гэдгээрээ азтай ч ололттой, алдаатай зүйл олон байлаа. Энэ төрлийн бүтээл манай хөрш ОХУ-д илүү хөгжсөн. Бид Орос школоор суралцаж төгссөн нь илүү ойр байсан байх. Киноны зураг авалтаа сайн зураглаач, зураач нарын хүчинд хослон тоглох аргаар бүтээсэн” хэмээн нээлтийн үеэр сэтгэгэдлээсээ хуваалцсан юм. “Орлон тоглогч” кинонд жүжигчин Б.Батжаргал, Б.Баярмаа нар тоглосон бөгөөд зураглаачаар З.Золбаяр, А.Азбаяр, эвлүүлгийн найруулагчаар Ш.Мөнхбат, дууны найруулагчаар О.Нарангэрэл тус тус ажиллажээ. Г.Даша | урлаг соёл |
Хошин урлагийн элэглэгчид болох Чапи, Суурь нар энэ удаад дэлгэцийн бүтээлд хүч үзлээ. Тэд “Маск” хэмээх инээдмийн киноныхоо нээлтийг өнгөрсөн амралтын өдөр “Ялалтын талбай”-д рок, попын дуучидтай хамтран энэ зуны анхны задгай шоугаар нээсэн юм. Киноны нээлтийн шоунд “Шанзны гурав”, “Green mask”, “Digital” хамтлаг хүрэлцэн ирж, шинэ уран бүтээлээ танилцууллаа. Уг киноны зохиолыг элэглэгч Суурь буюу С.Батсуурь бичин, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр ерөнхий найруулагчаар ажиллажээ. “Маск” киноны гол дүрд элэглэгч Чапи, Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Ё.Цог, Д.Жагдаг, Н.Нэргүйбаатар жүжигчин Ш.Цэцэгээ, жүжигчин С.Балданпүрэв гээд ахмад үеийн жүжигчдээс гадна жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Г.Золбоот, Х.Ихбаяр, Ц.Ганзориг, А.Төгсбаяр, Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. Сонирхуулахад, жүжигчин Чапи энэхүү бүтээлдээ аав, хүү хоёрын дүрийг нэгэн зэрэг бүтээсэн бөгөөд Монголын кино урлагийн дэлгэцнээ сүүлийн үед ашиглаж байгаагүй хослол зургийн аргыг хэрэглэснээрээ онцлог бүтээл болсон хэмээн кино багийнхан ярьсан юм. М.Ариунжаргалан | урлаг соёл |
МҮОНТ ээлжит олон ангит бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Амьдрал чиний төлөө” нэртэй цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан 60 ангит кино бэлэн болжээ. Эл бүтээлд тангараг өргөсөн жирийн цагдаагийн амьдралыг харуулах аж. Анх Цагдаагийн ерөнхий газраас санаачлан МҮОНТ-ийн уран бүтээлчдэд санал болгосноор өнгөрсөн оны тавдугаар сараас тус киноны “мотор дуугарч” эхэлсэн юм. Тус киноны зохиолыг зохиолч, сэтгүүлч М.Наранцогт бичиж, ерөнхий найруулагчаар Н.Байгаль, ерөнхий зураглаачаар Н.Азжаргал, редактор Ч.Мөнхзул, гүйцэтгэх продюссер Л.Эрдэнэтуяа гээд телевизийн таван эмэгтэй уран бүтээлчийн удирдахуйн ур ухааныг сорьсон бүтээл болж буйгаараа онцлогтой. Эдгээр бүсгүйчүүд ард түмний амар тайван амьдралын энхийн манаанд амь биеэ үл хайрлан зүтгэж буй цагдаа хүмүүсийн ажил, амьдралын онцлог талуудыг голлон харуулахаас гадна, цагдаа хүний дотоод сэтгэл рүү илүү ойртсон, эмзэг талуудыг хөндсөн бүтээл болгохоор зорьжээ. Киноны зураг авалтын 30 хувийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрыг түшиглэн хийсэн бөгөөд тус аймгийн Биндэр суманд киноны гол хэсгийн зураг авалтыг хийж, мөн Өмнөговь аймаг, Дархан хот зэрэг газруудад үлдсэн зураг авалтуудаа хийжээ. Уг олон ангит киноны үйл явдал хотод төрж өссөн үе тэнгийн дөрвөн залуу Цагдаагийн академийг дүүргэж буйгаар эхэлдэг аж. Шинэхэн офицерууд ажил амьдралын гараагаа эхлүүлж аймгуудад хувааилагдана. Тэдний нэг нь Хэнтий аймагт ирснээр Цагдаагийн газрын даргаас үүрэг аваад Биндэр суманд ажиллахаар томилогдож киноны үйл явдал өрнөнө. Баримт түшиглэн уран сайхны аргаар баяжуусан уг кинонд “Хавтайн балгас” хэмээх зохиомлоор бий болгосон газраас соёлын үнэт өв, хэрэгсүүр алдагдаж түүний мөрөөр залуу цагдаа орсноор үйл явдал үргэлжилнэ. Сонирхуулахад, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн жинхэнэ утгаараа гүйцэтгэж байгаа ажил үүргийнхээ дагуу тухайн кинонд нэмэлт хүч болон оролцон тогложээ. “Амьдрал чиний төлөө” киноны трэйлерийг ЭНД дарж үзнэ үү. Г.Даша | урлаг соёл |
Супер баатруудын ялгуусан түүх үргэлжилсээр байна. Өнгөрсөн баасан гаригт “Өшөө авагчид” кино нээлтээ хийсэн өдрөө л АНУ-д 200.3 сая ам.долларын ашиг олж, “Харри Поттер” киноны 169.2 саяын амжилтыг эвдсэн байна. Үүн дээр хилийн чанад дахь кино театруудын нээлтийн 151.5 саяын ашиг нэмэгдэж, “Өшөө авагчид” долоо хоног хүрэхгүй хугацаанд 441.5 сая ам.долларын ашиг олжээ. Уг амжилтаараа “Өшөө авагчид”, “Төмөр хүн”, “Тор”, “Ахмад Америк” зэрэг киноны супер баатруудын амжилтыг эвджээ. “Төмөр хүн”-ий Роберт Дауни, “Ахмад Америк”-ийн Крис Эванс, “Тор”-ын Крис Хемсворт, “Халк” киноны Марк Руфалло, “Сувдан ээмэгтэй бүсгүй” Скарлет Йохансон болон домогт Самуэль Л.Жексон зэрэг оддын цуглуулга гэмээр тус киног Жосс Ведон найруулсан байна. Киноны сурталчилгаа гарч эхлэх үед л үзэгчид тасалбарыг нь шууран захиалж эхэлжээ. Н.Энх | урлаг соёл |
Элеанор Торнтон Мартин Скорсезе “Мөнгөн хий үзэгдэл” нэртэй хайр дурлалын драмын кино хийх бөгөөд энэ нь Роллс Ройс автомашины түүхийг өгүүлэх болно гэж Variety сэтгүүл мэдээлж байна. Киноны уран бүтээлчид шинэ төслөө “зөвхөн эр эмийн хооронд бус хүн машин хоёрын хоорон дахь дурлалын ээдрээт түүх” гэж тодорхойлж байна. Үйл явдал Чарлз Роллс, Генри Ройс нар автомашин хийж эхэлсэн 20-р зууны эхээр болох юм. “Экстазын сүнс” болон компанийн лого Collider порталын мэдээлж байгаагаар, кино гол баатрын нэг нь Роллс, Ройс нарын анд нөхөр байсан Жон Дуглас-Скотт-Монтегю бэйл байх юм байна. Нарийн бичгийн дарга Элеанор Торнтонтой өрнүүлсэн түүний нууц дурлал нь 1923 оноос хойш “Роллс Ройс” маркийн бүх автомашины хамрыг чимэглэж байгаа Ника охин тэнгэрийн дүр болох “Экстазын сүнс” нэртэй бяцхан баримлыг бүтээхэд хүргэсэн билээ. Скорсезегээс гадна “Мөнгөн хий үзэгдэл” кинонд Ричард Аттенборо, Энтони Хаас нарын алдартай найруулагч, продюсерүүд ажиллах юм. “Мөнгөн хий үзэгдэл” нэрийг нь 1907 онд нийтэд толилуулсан Роллс Ройсын анхны загваруудын нэг нь зүүж байсан билээ. Эх сурвалж: showblitz.com | урлаг соёл |
© Bernard-Henri Lévy Францын сэтгүүлч, найруулагч Бернар-Анри Левигийн (Bernard-Henri Lévy) 2011 оны Ливийн иргэний дайны үеэр бүтээсэн “Тобрукскийн тангараг” (Le serment de Tobrouk) киног Каннын наадмын үндсэн шалгаруулалтаас гадуур онцгой үзлэгээр 5 сарын 25-нд нийтэд толилуулах гэж байна. Киног Ливид хийсэн францын түрэмгийллийн гэрч болсон сэтгүүлчийн тухай өгүүлдэг Левигийн “Дайны тухай хайрлалгүйгээр” (La guerre sans l"aimer) номонд тулгуурлан бүтээжээ. Леви 2011 оны 3 сард ливийн босогчидтой хийсэн хэлэлцээрт биечлэн оролцож, Үндэсний шилжилтийн зөвлөлийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хүчин зүтгэсэн байна. “Тобрукскийн тангараг” киноны зураг авалтыг Каддафигийн дэглэмийг түлхэн унагаасан иргэний дайны бүхий л найман сарын туршид гүйцэтгэжээ. Зургийг Ливид болон Парис, Лондон, Нью Йоркт авсан байна. Киноны дөрвөн баатар, мөн магадгүй ливийн босогчдын төлөөлөгчид Каннд киноны нээлтэд ирж магадгүй юм. Киноны нэр нь дэлхийн хоёрдугаар дайны францын Эсэргүүцлийн зүтгэлтнүүдийн өргөсөн “Куфрын тангараг”-аас улбаатай. 1941 онд Ливийн Куфра баян бүрд орчимд италийн фашистуудтай тулалдаж ялалт байгуулсныхаа дараа хурандаа Филипп Леклерк хамтран зүтгэгчдийнхээ хамтаар “бидний туг, бидний гайхамшигт туг Страсбургийн хийдийн оройд мандах хүртэл зэвсэгээ үл хураана” хэмээн тангарагласан түүхтэй. 2011 оны 2 сарын 22-нд нутгийн гарнизоны команпдлагч Сулейман Мухаммад сөрөг хүчний талд орсноор ливийн босогчид Тобрукийг хяналтандаа авсан юм. Энэ жил Каннын наадам африкийн орнуудын тухай кинонд онцгой анхаарал хандуулж, хөтөлбөртөө ийм дөрвөн ч киног багтаагаад байгаа билээ. Эдгээр нь египетийн найруулагч Юсри Насраллын египетийн хувьсгалын тухай “Тулааны дараа”, мароккын Набил Аюушийн терроризмын сэдэвт “Бурхны морь”, сенегалийн Мусе Турегийн цагаачдын тухай “Завь”, Левигийн “Тобрукскийн тангараг” гэсэн бүтээлүүд юм. Эх сурвалж: Le Point | урлаг соёл |
Монголын анхны триллер төрлийн кино болох “Орлон тоглогч” нэртэй дэлгэцийн шинэ бүтээл нээлтээ хийхгээд хэдхэн хонож байгаа ч Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулах “Academy Awards-2012” наадамд нэр дэвшин, өрсөлдөхөөр болжээ. Тус наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох бөгөөд одоогоор нэр дэвшээд байгаа бүтээлүүд нь Монголын үндэсний кино урлагийн академийн зүгээс тодорхой шалгаруулалтын үндсэн дээр урилга авч өрсөлдөхөөр болсон байна. “Ноён Филм энтертаймент”-ийн анхны бүтээл “Орлон тоглогч” кино нь монголд триллер төрлийн анхны бүтээл бөгөөд хослол зургийн аргыг хэрэглэсэн гэдгээрээ онцлог гэнэ. Уг киноны гол дүрд жүжигчин Б.Батжаргал, Б.Баярмаа нар тоглосон бөгөөд зураглаачаар З.Золбаяр, А.Азбаяр, эвлүүлгийн найруулагчаар Ш.Мөнхбат, дууны найруулагчаар О.Нарангэрэл тус тус ажиллажээ. “Орлон тоглолгч” кино дараах номинациудад нэр дэвшжээ. Шилдэг найруулагч: В.Агар Шилдэг эрэгтэй гол дүр: Б.Батжаргал Шилдэг зохиол: В.Агар Шилдэг зураглаач: З.Золбаяр Шилдэг зураач: Ж.Ганбаатар, Ж.Батбилэг Шилдэг хөгжим: Жонон хамтлаг, Шилдэг дуу: Реппер Gee, Шилдэг монтаж: Ш.Мөнхбат Шилдэг дүрсний эффект: Ш.Мөнхбат Шилдэг дебют кино: “Орлон тоглогч” Я.Хангарьд Г.ДАША | урлаг соёл |
Супер баатруудын тухай “Avengers” кино АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо орлогоороо дээд амжилт тогтоож, 200 сая долларын орлого олсон талаар ВВС бичлээ. Өмнө нь дээд амжилт тогтоосон кино бол өнгөрсөн оны долдугаар сард нээлтээ хийж байсан “Харри Поттер. үхлийн тахил: хоёрдугаар хэсэг” кино бөгөөд эхний долоо хоногтоо 169 сая долларын орлого олж байжээ. “Avengers” кино эхний өдрөө тийм их орлоготой байгаагүй ч дараагийн хоёр өдөр нь олон тооны үзэгчид үзсэнээр Харри Поттерийн цуврал киноны сүүлчийн ангийн дээд амжилтыг эвдэж чадсан юм. Одоогоор “Avengers” кино дэлхийн улс орнуудын кино театруудаас 641 сая долларын орлого олоод байна. Н.Тунгалаг | урлаг соёл |
Хошин урлагийн элэглэлийн талбарт уран бүтээлээ туурвиж яваа Чапи, Суурь нар дэлгэцийн бүтээлд хүч үзжээ. Тэд “Маск” нэртэй дэлгэцийн анхны бүтээлийнхээ нээлтийг маргааш хийх гэж байна. Тавдугаар сарын 5-нд буюу маргааш 17.00 цагт “Тэнгис” кино театрын өмнөх “Тусгаар тогтнолын талбай”-д “Маск” киноны нээлтэд зориулсан энэ зуны хамгийн анхны задгай шоу тоглолт болох нь ээ. Үүнд, Монголын рок поп болон нийтийн дуучид ая дуугаа өргөн оролцох бөгөөд шоуны дараа “Маск” киноны нээлт “Тэнгис”-т болох юм байна. Элэглэгч Суурь буюу С.Батсуурь энэхүү кино зохиолоо таван жилийн хугацаанд бичсэн гэнэ. Чапи, Суурь анх хамтран уран бүтээл хийж эхэлсэнээс найман жилийн дараа ийнхүү дэлгэцийн анхны бүтээлээ өлгийдөн авахад бэлэн болжээ. Уг киноны ерөнхий найруулагчаар “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр ажиллан гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Ё.Цог, Д.Жагдаг, Н.Нэргүйбаатар жүжигчин Ш.Цэцэгээ, жүжигчин С.Балданпүрэв гээд ахмад үеийн жүжигчидээс гадна дунд үеийн жүжигчилд болох УДЭТ-ын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, Г.Золбоот болон жүжигчин Х.Ихбаяр, Ц.Ганзориг, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр, Э.Чамин-Эрдэнэ нар тоглосон байна. Г.Даша | урлаг соёл |
“Бодлын хулгайч” уран сайхны кино Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулах “Academy Awards-2012” наадамд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсон байна. Тус наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох юм. “Wisdom film” кино продакшны анхны бүтээл болох “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бодлын хулгайч” киноны ерөнхий продюсероор А.Уянга ажиллан сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх кино зохиолыг бичиж, найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, зургийн даргаар зураач найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганзориг, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, дууны оператороор “Нэгүүн” студийн А.Одбаяр буюу Оки нар ажилласан юм. Киноны гол дүр буюу Б.Гансүхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан, Төмөрт дуучин Б.Батмэнд, Гансүхийн ээжид гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, шоронгийн хянагчид Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Золбоот нар тоглосон. “Бодлын хулгайч” киног олон хүний амьдралыг өөрчлөөсэй гэж зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн хэмээн кино багийнхан онцолж байсан юм. Тиймдээ ч “Хүнд зөв мэт санагдавч төгсгөлд нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг” гэсэн уриатай эл киног бүтээсэн “Wisdom” кино продакшныхан анхны бүтээлдээ хөрөнгө, зардал хайрлахгүй зориулсан. Эх үрийн хайр энэрэл, хүн амьдралд алдаа оноондоо хэрхэн ухааждагийг энэхүү кинонд харуулдаг. “Бодлын хулгайч” кино доорх номинацид нэр дэвшжээ. Үүнд: Шилдэг найруулагч: Ж.Сэнгэдорж Шилдэг эрэгтэй гол дүр: Б.Амарсайхан Шилдэг эр туслах дүр: Батмэнд Шилдэг эм туслах дүр: Ш.Дэлгэржаргал Шилдэг зураглаач: Д.Ангараг Шилдэг хөгжим: Б.Одбаяр Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан Шилдэг зохиол: Д.Төрмөнх Шилдэг дуу: Б.Амарсайхан Г.Даша | урлаг соёл |
Суут хөгжмийн зохиолч Жозеф Вердийг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь өнгөрсөн бямба гаригт УДБЭТ-ын тайзнаа заларлаа. Дуурийн театрын уран бүтээлийн 49 дэх улирлын дуурийн тоглолтыг өндөрлүүлсэн “Травиата” дуурийн гол дүрүүдэд тус театрын шилдэг уран бүтээлчид буюу Виолеттад сопрано Ө.Уянга, Флорад меццо-сопрано, Буриад Улсын Гавьяат жүжигчин Д.Долгормаа, Альфредэд тенор Г.Шижирболд, Альфредын эцэг Жермонд М.И. Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, баритон Э.Анхбаяр, Виолеттагийн зарц Анинад сопрано Ш.Наранчимэг, Гастонд тенор М.Даваадорж, Баронд П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Маркиз Обиньид Б.Алтанхуяг, Докторт басс Ч.Чинзориг, Жозефэд А.Анар-Эрдэнэ нар болон цыган, испани бүжгүүдийг театрын балетын жүжигчид бүжин, найрал дууны ангийн уран бүтээлчид оролцон тоглолоо. Энэхүү дуурь нь Александр Дьюмагийн зохиолоор хийсэн “La dame aux Camйlias” жүжиг дээр үндэслэгдэн 1852 онд зохиогджээ. Травиата гэдэг нь “Төөрөлдсөн эмэгтэй” гэсэн утгатай. Уг дуурийн анхны нэр нь Виолетта буюу гол дүрийн эмэгтэйн нэрээр нэрлэгдэж байжээ. Үдэшлэг дээрх хайрын эхлэл Дуурийн үйл явдал XIX зууны үед Парист эхэлнэ. Виолетта Валери Парис дахь өөрийн гэртээ хүнд өвчнөөс дахин сэргэснийгээ тэмдэглэн үдэшлэг зохионо. Виолетта найр цэнгээн зохион байгуулдгаараа цуутай нэгэн. Үдэшлэг дээр Гастон гүнтэн өөрийн найз язгууртан Алфредо Жермонтыг авчирна. Алфредо Жермонт нь Виолеттыг удаан хугацааны турш сэтгэлдээ хайрласаар ирсэн эрхэм. Үдэшлэг дээр Гастон гүнтэн Виолетта Алфредог түүнийг хайрлаж явдаг тухай, мөн өвчтэй хэвтэж байх үед нь өдөр бүр гэрт нь ирдэг байсаныг хэлнэ. Энэ үед Алфредо Виолеттад Гастоны хэлсэн бүхэн үнэн гэдгийг хэлэн хайр сэтгэлээ илчилнэ. Гэвч Барон түүнийг үдэшлэг рүү дагуулж орохоор Виолеттагийн хажууд хүлээн зогсоно. Барон ч Виолеттад хайртай бөгөөд энэ хүрээнийхэн дундаа эрх мэдэлтэй, чинээлэг нэгэн юм. Бароныг үдэшлэгт зориулан хундаганы үг хэлэхийг асуух боловч татгалзсан тул цугларсан олон Алфредог хундаганы үг хэлэхийг гуйна. Алфредо Виолетта, болон зочдод хандан “Libiamo ne’ lieti calici” буюу алдарт “Хундаганы дуу”-г дуулах ажгуу. Нөгөө өрөөнөөс хөгжмийн ая эгшиглэхэд цугларсан олон бүжиглэхээр явцгаана. Толгой нь эргэж бие нь тавгүйтсэн Виолетта зочдоос өөрийг нь орхиод бүжиглэхээр явахыг хүснэ. Алфредо Виолеттаг ганцаараа байхад орж ирэн түүнийг халамжилж хайр сэтгэл нь үнэн гэдгийг батлан өөрийн хайрыг илчилнэ Алфредо, Виолетта нарын хослон дуулдаг “Un dм, felice, eterea” буюу “Тантай учирсан өдөр” ари эгшиглэнэ. Эхэндээ Виолетта түүний сэтгэлийг үл тоох боловч Алфредогийн ямар нэг зүйл түүнийг татна. Алфредог явах үед Виолетта түүнд цэцэг өгөөд тэр цэцгийг гундахын цагт эргэн ирээрэй гэж захина. Ингээд Виолетта түүнд дараачийн өдөр уулзахаа амлана. Бүх зочид явсны дараа Виолетта Алфредог өөрийнх нь амьдралд хэрэгтэй байгаа тэр хүн мөн эсэх талаар эргэцүүлнэ Виолетта энэ үедээ “Ah, fors’и lui” буюу “Магадгүй тэр мөн байх” ариг дуулдаг. Эцэст нь Виолеттад өөрийн амьдралаар амьдрах эрх чөлөө хэрэгтэй байгааг ойлгоно.Тайзны араас хайрын тухай дуулан гудамжаар алхах Алфредогийн дуу сонсдоно. Дуурь үзэж суухад амсдаг бас нэгэн аз жаргал бол тайз засал, дуучдын жүжиглэлт, хувцасны загварууд. Яг л тухайн цаг үед эргээд очсон мэт сэтгэгдлийг гүн гүнзгий төрүүлж чаддаг. Хайртай ч хагацъя Парисаас гадагш Виолеттагийн хөдөө гэрт дуурийн хоёрдугаар үзэгдэл өрнөнө. Гурван сарын дараа Виолетта, Алфредо хоёр Парисын гадна хөдөө зуслангийн байшинд хоёул хамт амьдарна. Виолетта Алфредод хайр сэтгэлтэй болж өөрийн өмнөх амьдралыг бүрэн мартжээ. Алфредо өөрийн хамтын жаргалтай амьдралынхаа талаар “De miei bollenti spiriti” буюу “Миний баяр хөөрийн онгон мөрөөдөл” ариг дуулдаг. Энэ үед зарц Аннина Парисаас их л яарч сандарсаар ирэх ба Алфредод өөрийнх нь эзэгтэй одоогийн амьдралаа залгуулахын тулд морьдууд болон сүйх тэрэг гээд өөрийн эзэмшлийн бүх зүйлийг заруулахаар явуулсныг хэлнэ.Үүнийг сонссон Алфредо цочирдож Парис руу уг асуудлыг зохицуулахаар өөрийн биеэр явна. Энэ үеэр Виолетта гэртээ ирж өөрийн найз Флорагаас Парист болох үдэшлэгийн урилгыг хүлээн авна. Гэвч тэрбээр хайртай залуутайгаа аз жаргалтай байгаа учраас өнгөрсөн үдэшлэг хэсэж олны дунд байдаг амьдралаасаа татгалзан тэрхүү урилгыг үл тоодог. Гэтэл энэ үед Алфредогийн эцэг гэрт нь ирэн Виолеттагийн олны дундах зугаа цэнгэл хөөж явсан нэр хүндээс болоод Алфредогийн охин дүүгийн сүй тавихад нь муугаар нөлөөлж байгааг дуулгадаг. Алфредогийн эцэг гэр бүлийнхээ нэр хүндийг аврахын тулд Виолеттаг Алфреддогоос хайр сэтгэлийн холбоогоо таслахыг шаардана. Тэрбээр “Pura siccome un angelo” буюу “Надад нэг тэнгэрийн сахиус шиг охин бий” ариг дуулдаг. Виолетта Алфреддод чин сэтгэл зүрхнээсээ хайртай учир уг харилцаагаа таслаж чадахгүй гэх боловч Жоржио түүнээс гэр бүлийнхээ өмнөөс үүнийг хийхийг түүнээс гуйна. Шаналсан бүсгүй эцэст нь уг хүсэлтийг хүлээн авахаар болж Виолетта, Жоржиод “Dite alla giovine” буюу “Үүнийг өөрийн хүүдээ хэлээрэй” хэмээх ариг дуулан Жоржиог үдэн гаргаж өгнө. Бүсгүйн сайхан сэтгэл, гаргаж буй золиост нь талархаж бүсгүйн духан дээр нь үнсээд уйлан үлдэх түүнийг ганцааранг нь орхин явна. Хууралт Виолетта Флорагийн урилгыг хүлээн авсан гэдгээ мэдэгдсан захиаг Аннинад өгөөд Алфредотой салах ёс гүйцэтгэх захиаг бичин сууж байтал Алфредо орж ирнэ. Бүсгүй өөрийн сэтгэлийг барьж чадалгүй уйлах бөгөөд Алфредод өөрийн хичнээн их хайртай болохоо дахин дахин хэлнэ. Виолетта Парис руу яаран замд гарахаасаа өмнө өөрийн зарцдаа Алфредод бичсэн захиаг өгнө. Удалгүй зарц нь ирж Алфредод захидлыг өгөх үед Жоржио эргэн ирж хүүгээ тайвшруулахыг оролдож Провенци дэхь гэрийнхэн нь түүнийг хүлээж байгаа талаар сануулна. Алфредо Виолетта хоёрын салж байгаа шалтгааны цаана Барон байгаа гэж Алфредо сэжиглэх бөгөөд ширээн дээрх үдэшлэгийн урилгыг олж харсан нь түүнийг уг бодлоо улам батжуулахад хүргэнэ.Ингээд тэр Виолеттатай уулзахын тулд үдэшлэгийг зорино. Жоржио Алфредог зогсоохыг оролдсон ч чаддаггүй. Өс хонзон, үзэн ядалт Үдэшлэг дээр Маркиз Флорад Виолетта Алфредо хоёр салсан талаар дуулгана. Флора олныг хөгжөөгчдөд ирсэн зочидыг хөгжөөхөөр дуудна. Энэ үед танхимд залуу цыганууд мэргэн хийн, эрчүүд Мадридад болсон бухтай тулааныг бахдан ярина. Гастон болон түүний найзууд матадоруудтай нэгдэж хамт дуулна. Харин энэ үед Алфредо ганцаараа ирэн цугласан зочид түүнээс Виолеттаг асуусан ч мэдэхгүй хамт байхгүй байгаа гэнэ. Зочид тэднийг салсан үнэн юм байна хэмээн өөр хоорондоо ярьж байтал гаднаас Виолетта Барон Дюфогийн хамтаар сугадалцан үдэшлэгт ирнэ. Алфредо мөрийтэй тоглоом тоглон суугаа харагдана. Тэр хоёрыг харангуутаа Алфредо Виолеттаг гэртээ аваад харина гэдгээ чангаар мэдэгдэнэ. Үүнд дургүй нь хүрсэн Барон мөрийтэй тоглоомын ширээн дээр очиж тэдний тоглоомонд нэгдэнэ. Тэд мөрийгөө тавьж тоглох ба Алфредо их хэмжээний мөнгө хожих үед Флора оройн хоол бэлэн болсон тухай зарлана. Их мөнгө хожсон Алфредо ширээг орхин явна.Бүгд өрөөг орхин явах үед Виолетта Алфредог өөртэй нь уулзахыг хүснэ. Уур нь хүрсэн Барон Алфредог дуэлд дуудаж магад гэдгээс сэрэмжилж Алфредог явахыг гуйдаг. Үүнийг буруугаар ойлгосон Алфредо Виолеттаг Баронд хайртай гэдгээ хүлээн зөвшөөрөхийг шаардана. Уй гашууд автсан бүсгүй үүнийг хүлээн зөшөөрөхөд машид ихээр уур нь хүрсэн Алфредо ирсэн зочдыг гэрч болгохоор дуудан “Questa donna conoscete” буюу “Та нар энэ эмэгтэйг мэдэх үү?” ариг дуулдаг. Тэр ирсэн зочдын өмнө Виолеттаг гутаан доромжилж энэ бүсгүй надтай амьдрахын тулд өөрийн бүх хөрөнгөө худалдсан тэгээд хаяад явсан та нар гэрч бол би тэрхүү мөнгийг нь эргүүлэн өгч байна гээд халааснаасаа мөнгө гаргаж ирэн Виолеттагийн хөл дор шиднэ. Бүсгүй өөрийн эрхгүй сөхрөн унана. Ирсэн зочид Алфредогийн энэ үйлдлийг буруушааж “Энэ газрыг орхин од, бид чамайг үзэн ядаж байна. Чи язгууртан эмэгтэйг доромжиллоо” хэмээн нийтээрээ буруутгана.Хүүгээ хайсан Жоржио танхимд орж ирэн болсон үйл явдлыг хараад хүүгийнхээ хийсэн үйлдлийг буруутган шүүмжилнэ. Флора болон бусад бүсгүйчүүд Виолеттаг уг өрөөнөөс гарахыг ятгах боловч Виолетта Алфредод хандан “Alfredo, Alfredo, di questo core non puoi comprendere tutto l’amore” буюу “Алфредо, Алфредо, миний чамайгаа хайрлах хайрыг чи минь төсөөлөхгүй дээ” ариг дуулан хоёрдугаар үзэгдэл дуусдаг. Хүлээлт, уулзалт, хагацал Виолеттагийн унтлагын өрөөнд гуравдугаар үзэгдэл эхэлнэ. Виолетта өөрийн зарц Аннинад цонхоо нээгийг хүснэ. Гэтэл гадаа багт наадмын дуу эгшиглэн Виолеттагын сэтгэлийг сэргээдэг ч тэрбээр өөрийгөө удахгүй гэдэгтэй хэдийнээ эвлэрсэн байдаг.Тиймээс өөрт үлдсэн мөнгөө зарц бүсгйүгээрээ тоолуулан хагасыг нь багт наадмын хүүхдүүдэд тарааж өгөхийг даалгадаг. Гренвил эмч түүн дээр ирж биеийг нь үзээд Аннинад Виолеттагийн сүрьеэ өвчин хүндэрсэн тул удаан амьдрах насгүй болсон тухай хэлнэ. Өрөөндөө ганцаараа хэвтэх Виолетта Алфредогийн эцгээс ирүүлсэн захиаг уншина. Барон Алфредотой хийсэн дуэлд Барон зөвхөн шархадсанаар дуэл дуусгавар болсон ба Жоржио хүүдээ Виолеттагийн гаргасан золиосын талаар хэлсэн мөн тэрээр хүүгээ өөртэй нь хурдан уулзаж өршөөл эрүүлэхээр илгээснийг захиандаа дурьджээ. Гэвч Виолетта хэтэрхий оройтсон гэдгийг ойлгоно. Виолетта “Addio del passato” буюу “Ингээд миний гунигт түүх дууслаа” ариг дуулдаг. Аннина Алфредогийн ирсэн талаар эзэгтэйдээ баяртай мэдээ дуулгахаар өрөөнд яаран орж ирнэ. Дурлалт хосууд эргэн нийлж, Алфредо Парисаас явцгаахыг санал болгоно тэд хамтдаа “Parigi, o cara , noi lasceremo” буюу “Хайрт минь, Парисаас явцгаая” ариг хоршин дуулдаг. Гэвч одоо хэтэрхий оройтжээ. Бүсгүй өөрийнх нь амьдрах хугацаа дууссаныг мэднэ. Алфредо, Виолетта нар “Gran Dio! morir si giovane” буюу “Бурхан минь! Ийм залуугаараа үхэх гэж үү” хэмээн дуулдаг. Алфредогийн эцэг эмчийн хамтаар өрөөнд орж ирэн өөрийн хийсэн зүйлдээ харамсаж буйгаа илэрхийлэн түүнийг хамтдаа гэрт нь очиж амьдрахыг гуйдаг ч хэдийнээ оройтсон гэдгийг ойлгон өөрийгөө буруутгана. Бие нь улам муудсан Виолетта гэнэт сэргэж өөрийн өвчин шаналал үгүй болсон тухай хэлнэ. Гэвч төд удалгүй бүсгүй Алфредогийн гар дээр өөд болно. Энэхүү дуурийн турш Виолеттагийн хайр сэтгэл, шаналал зовлонг илэрхийлсэн олон ари тасралтгүй дуулагддаг. Тэр бүхнийг дуурийн театрын шилдэг залуу сопрануудын нэг, “гургалдайн хоолойт” гэгдэх Ө.Уянга маш чадварлагаар амьдруулсан юм. Зургийг ЭНД дарж үзнэ үү Г.ДАША | урлаг соёл |
ОХУ-ын Петербург хотын Васильевын арлын Залуучуудын ордноос зөвлөлтийн нэн алдартай “Буратиногийн адал явдал” хүүхдийн киноны “хамгийн чухал” жижиг хэрэглэл болох “Алтан түлхүүрийг” хулгайлжээ. 50 см урт энэхүү гуулин түлхүүрийг 5 сарын 5-нд хулгайд алдаж, цагдаад 5 сарын 6-ны 4 цагт дуудлага өгсөн талаар "Konkretno.ru" сайт мэдээлж байна. Дуудлага өгсөн Москвагийн Засгийн газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажилтан, 33 настай бүсгүйн мэдэгдэж байгаагаар бол, 2010 онд нас барсан найруулагч Леонид Нечаевын дурсгалын үдэшлэгийн үеэр, гэмт хэрэгтэн тайзан дээрээс “алтан түлхүүр”-ийг хулгайлсан байна. Залуучуудын ордон нь дохиололгүй, камерын хяналтгүй, харуул хамгаалалтгүй тухай сайт мэдээлж байна. Гэтэл ордны захирал Ирина Иванова “Комсомольскай правда” сонинд барилгад камерын хяналт байдаг, үүдэнд хамгаалагч бий гэж мэдэгдэж байжээ. “Алтан түлхүүр”-ийг найруулагчийн бэлэвсэн эхнэр Надежда Нечаева хадгалж байгаад Петербургт түр авч ирээд байсан юм байна. Нечаевын найруулсан “Буратиногийн адал явдал” кино нь дэлгэцэнд 1975 онд гарсан бөгөөд ЗХУ-ын төдийгүй монголын ч хүүхэд багачуудын хамгийн үзэх дуртай, мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хүүхдийн кино байсан билээ. Уг киног орос зөвлөлтийн зохиолч Алексей Толстойн “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” (1936) үлгэрт тулгуурлан бүтээсэн юм. Харин А.Толстой энэ үлгэрээ италийн зохиолч Карло Коллодигийн “Пиноккиогийн адал явдал. Модон хүүхэлдэйн түүх” (1881) үлгэрээс сэдэвлэн бүтээсэн түүхтэй. Хэдийгээр үндсэн сэдэв, зарим дүр дүрслэлийн онцлог хадгалдагдсан ч Толстойн бүтээлийг бие даасан туурвил гэж үзэх бүрэн үндэстэй. Учир нь Пиноккиогийн үлгэр дэх хэт их сургамжит үзэл санааг цэвэр хурц өгүүлэмж, адал явдлаар солисон, хэд хэдэн зарчимын өөрчлөлт хийсэн гээд ялгагдах онцлог олон бий. Киноны зохиол болон болон ижил нэрт үлгэрийн зохиомжоор бол алдагдсан “Алтан түлхүүр” нь аз жаргал, сайн сайхны ертөнцөд хүргэдэг нууц хаалгыг нээх үүрэгтэй билээ. Эх сурвалж: Konkretno.ru | урлаг соёл |
Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг Улаанбаатар кино наадам буюу “Academy awards 2012” наадмын ёслолын ажиллагаа маргааш УДЭТ-т 18.00 цагт улаан хивсний ёслолоор эхлэх гэж байна. Тус наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монгол кинонууд өрсөлдөх юм. Энэ удаагийн наадамд нийт 15 кино 18 номинацид өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр МҮОНРТ дээр 16.00 цагт “Academy awards 2012” наадмын шүүгчид хэвлэлийн бага хурал хийн наадмын талаар мэдээлэл хийх юм. Энэ удаагийн кино наадмын онцлог нь, Монголын үндэсний кмно урлагийн акдеми кино наадмыг дангаар зохион явуулж байгаа ба кино уран бүтээлчдийн хүсэлтийн дагуу “Шилдэг инээдмийн кино” гэсэн номинацийг шинээр нэмсэн явдал юм. Кино, киноны уран бүтээлчдийг дараах номинациар шалгаруулна. Үүнд: Шилдэг эрэгтэй дүр Шилдэг туслах эрэгтэй дүр Шилдэг эмэгтэй дүр Шилдэг туслах эмэгтэй дүр Шилдэг найруулагч Шилдэг зураглаач Шилдэг зураач Шилдэг хөгжим Шилдэг дуу Шилдэг монтаж Шилдэг дууны найруулагч Шилдэг зохиол Шилдэг дүрсний эффект Шилдэг нүүр будалт Шилдэг баримтат кино Шилдэг инээдмийн кино Шилдэг дебют Шилдэг хөрөнгө оруулагч Харин кинонуудаас хамгийн олон шилдэг номинацийн шагнал хүртсэн нэг кино “Шилдэг кино” шагналын эзэн болно. Мөн “Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн” шагналыг нэг ахмад уран бүтээлчид олгох юм. “Academy awards 2012” наадамд “Хөх толбот хүмүүс”-“Doz” энтертайнмент “Бодлын хулгайч”-“Wisdom film” продакшн “Долоон бурхан харвадаггүй”-“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл “Орлон тоглогч”-“Noyon фильм” энтертайнмент “Бодлын дайны өрөг”-“Zoljargal & Son” фильм студи “Хөхийн голын хүүхдүүд”- “Zoljargal & Son” фильм студи “Богд хаан”-“Дээд гэгээн” пикчерс ХХК “Сүүдрийн гэрэл”-“Корокус” продакшн “Тэнгэрийн хүү”-“Идуган” энтертайнмент “Бурхан өршөөг”-“Big line” студи “Ээжээ”-“HD” продакшн “Нар сарны зааг”-Жон бэйс ХХК “Найз”-“Line action” энтертайнмент “Миний найз”- “Дуглас” ХХК “Нэг биений хоёр зүрх”- "Sista" продакшны бүтээлүүд тус тус нэр дэвшин өрсөлдөж байна. Г.Даша | урлаг соёл |
Монголын кино урлагийн шилдгийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Academy Awards 2012” наадмын шилдгүүд тодорлоо. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монголын нийт 15 кино 18 номинацид өрсөлдсөнөөс “Wisdom Film” продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” кино шилдгийн шилдэг кинонд олгох гран-при шагнал хүртсэнээс гадна таван номинацид цом хүртсэн юм. “Academy Awards-2012”-ын шилдгүүдийг танилцуулж байна. Шилдэг эрэгтэй дүр: Б.Амарсайхан “Бодлын хулгайч” Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд “Богд хаан” Шилдэг эмэгтэй туслах дүр: Ш.Дэлгэржаргал “Бодлын хулгайч” Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн “Хөх толбот хүмүүс” Шилдэг зураглаач: Д.Ангараг “Бодлын хулгайч” Шилдэг зураач: Ж.Цог, Н.Батжаргал “Долоон бурхан харвадаггүй” Шилдэг дуу: Б.Дашдондог “Хүний хүүхэд” Шилдэг хөгжим: Н.Жанцанноров “Богд хаан” Шилдэг монтаж: Ш.Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй” Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан “Бодлын хулгайч” Шилдэг зохиол: Д.Төрмөнх “Бодлын хулгайч” Шилдэг дүрсний эффеккт: Ш.Тансаг “Нэг биений хоёр зүрх” Шилдэг нүүр будалт: Б.Дагирмаа, Б.Сүрэнцэцэг “Хүний хүүхэд” Шилдэг дебют: Я.Хангарьд “Орлон тоглогч” Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц “Хөх толбот хүмүүс” Шилдэг баримтат кино: Г.Батбаатар "Дөрвөн бүлэгт амьдрал" Гран-при шагнал: “Бодлын хулгайч” Түүнчлэн кино наадмын үеэр найруулагч Б.Балжиннямыг Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнээр нэрлэсэн юм. Дашрамд дуулгахад, “Academy Awards-2012”-ын хөтөлбөрт Шилдэг эмэгтэй дүр болон Шилдэг инээдмийн кино номинаци багтсан байсан ч тухайн хоёр төрөлд нэр дэвшигч байгаагүй тул шагналын эзнийг тодруулаагүй ажээ. Г.ДАША | урлаг соёл |
“Боловсрол” суваг телевиз, “Криэтив” студи хамтран, “Наран мандах нутаг” олон ангит уран сайхны киног бүтээж байгаа билээ. Уг олон ангит бүтээл дээр залуу найруулагч Б.Чингүүн ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн 70 жилийн ойг угтаж "Мөнхчулуун" сангийн ивээн тэтгэлгээр хийж байгаа юм. Киноны зураг авалт дууссан, тун удахгүй “Боловсрол” суваг телевизээр үзэгчдийн хүртээл болох тус кино трейлэрүүдээ дэлгэлээ. “Наран мандах нутаг” киноны гол дүрд Төрийн Шагналт Ц.Төмөрбаатар,Гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Х.Ганхуяг, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, "Хэцүү анги" киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэг, "Тусгай салаа" киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин Б.Болдбаатар, Ч.Ганбаатар нар болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчид тогложээ. “Амьддаа бие биеэ хайрла...” Нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар агсан нэгэн цагт ингэж хэлж хүн хүнээ хайрлахын утга учрыг бидэнд мэдрүүлсэн. Эгэл атлаа энгүй энэ үгийн үнэ цэнийг бидэнд дахин мэдрүүлэх “Наран мандах нутаг” олон ангит киног О.Дашбалбарын агсны төрж, өссөн тэр л нутгаас бүтээж байгаа юм. Хөдөө орон нутагт бүтээж буй анхны телевизийн олон ангит кинонд алдарт Алтан-Овоо, Шилийн богд, Зотол хан уул, Ганга нуураа дуулах Жаахан шаргын нутаг болон хөдөөгийн амьдралын хэв маяг, ахуй соёл, зан заншилыг харуулах нь ээ. Мөн ирээдүйн сайн сайханд тэмүүлэх Сүхбаатар аймгийн өнөөгийн дүр төрх, хөгжил дэвшил гээд Монголын кино урлагийн түүхэнд Сүхбаатар аймгийн нэрийг дуурсгах уран бүтээл болжээ. Халуун залуу нас, хайр дурлал, хэзээ ч мартаж болохгүй учрал гээд хүний амьдралын сайхан бүхнийг уран бүтээлчид нь энэхүү кинондоо харуулахыг зорьжээ. Ингээд киноны трейлэр 1 ЭНД дарж үзнэ үү Ингээд киноны трейлэр 2 ЭНД дарж үзнэ үү Ингээд киноны трейлэр 3 ЭНД дарж үзнэ үү Г.Даша | урлаг соёл |
Дуучин Э.Амартүвшингийн мэргэжил нэгт гэргий Д.Туяатай ярилцлаа. Гэргийнхээ тухай Э.Амартүвшин нэгэн ярилцлагадаа "Миний гаргаж буй амжилт, өнгөтэй өөдтэй яваа маань эхнэртэй минь холбоотой. Тэр хүний буянаар би өдий зэрэгтэй явна" гэж өгүүлсэн байсан. -Хүмүүс таныг дуучин Э.Амартүвшингийн гэргий гэдгийг мэддэг. Гэхдээ ямар хүн бэ гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байх. Өөрийгөө танилцуулахгүй юу? -Намайг Д.Туяа гэдэг. Би ДБЭТ-ын гоцлол дуучнаар 14 дэх жилдээ ажиллаж байна. Алма ата хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. Энэхүү мэргэжлээрээ Итали улсад мэргэжил дээшлүүлсэн. Дуурийн олон дүр бүтээсэн. -Тэдгээрээсээ амжилт гаргаж байсныг нь дурдвал? -Монголын хөгжмийн зохиолчдийн дуурийн бараг бүх эмэгтэй дүрүүдийг бүтээлээ. Монгол зохиолчдын ""Учиртай гурван толгой"" дуурийн Нансалмаагийн дүрээр тэргүүн байр, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлж байсан. Сонгодог бүтээлүүдэд ч олон дүрийг бүтээсэн. -Та хэзээнээс дуучин мэргэжлийг сонгох болсон бэ? -Багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Дуу дуулдаг, шүлэг уншдаг хүүхэд байсан. Би Булган аймгийн хоёрдугаар арван жилийн сургуулийг төгссөн. Тэр үед Хөгжимт драмын театр гэж байгуулагдсан юм. Очоод шалгуулаад үзсэн тэнцчихдэг юм байна. Булганы театртаа аравдугаар ангиа төгсөөд, хоёр жил дуучнаар ажилласан. Тэгээд 1998 оноос ДБЭТ-т дуучнаар ажиллаж эхэлсэн дээ. -Таны хань Э.Амартүвшин Плачидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Энэ амжилтыг нь тангүйгээр төсөөлөхийн аргагүй байх? -Хятадад тэмцээний турш 10 хоног хамт байсан. Бээжин хотод Э.Амартүвшин зургадугаар сарын 1-нд, би 3-нд араас нь очсон. Тэр том тэмцээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан. Тэмцээний үеэр монгол хүн махтай хоолоор хүч тэнхээгээ авдаг болохоор хоол ундыг нь бэлтгэх, хувцсыг нь янзалж, эхнэр хүн юу л хийдэг түүнийг л хийсэн. Хань маань ч сайхан амжилттай оролцсон. -Айл гэрийн эзэн том амжилт гаргалаа. Эхнэр хүний хувьд та яаж хүлээж явсан бэ? -Дэлхийд хамтарч дуулдаг гурван алдартай тенор тембртэй хүний нэг нь П.Доминго юм. Алдартай Испанийн дуурийн дуучны нэрэмжит энэ наадам үнэхээр гайхамшигтай болсон. Хань маань байгалиас заяасан их сайхан тембртэй дуучин. Тэмцээнийг ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй хамт үзээд сууж байсан. "Нэгдүгээр байр Э.Амартүвшин Монголиа" гэж зарлахад хоёулаа хашгираад, нулимс дуслуулж суулаа. -Эмэгтэй хүн өр зөөлөнтэй. Та хэр амархан гомдож, уйлдаг вэ? -Ер нь уян хүн шүү. Сэтгэл хөдөлгөсөн үед хэзээний л нулимс цийлэгнээд, уйлчихдаг. Хань маань харчихаад "Яаж байгаа юм бэ" гэдэг юм. /инээв/ -Өөрөө дуурийн дуучин хүн. Нөхөртэйгөө хамтарч уран бүтээл хийж байв уу? -Э.Амaртүвшин ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаад гурван жил болох хугацаанд олон сайхан уран бүтээл дээр xaмтран ажилласан. Юндэн Нансалмаа, Юндэн Хоролмаа, "Ламбагуайн нулимс" зохиолын Цэрэнлхам, Лодон гэх мэт. -Амьдралын ханьтайгаа учирсан мөчүүд хамгийн нандин байдаг. Нөхөртэйгөө анх яаж танилцаж байсан бэ? -Бид хоёрын хувьд 10-аад насны зөрүүтэй. Анх О.Ичинхорлоо багшийн нэрэмжит тэмцээнд Э.Амартүвшин хоёрдугаар байранд шалгарч байсан. Тэгэхэд маш сайхан хоолойтой дуучин гэж бодож байлаа. Анх тайзан дээрээс харж, дууг нь сонссон. Тэр үеэс хойш гурав дахь жилдээ хамт амьдарч байна. Мэдээж хамт ажилладаг учраас өдөр болгон л тааралддаг. Учрах тавилан байгаад бид учирсан байх. -Насны ханиа сонгоход эцэг эх, настангууд их нүдтэй байдаг шүү дээ. -Манай ээж, аав хоёр маань бурхан болсон. Харин Э.Амартүвшингийн эцэг, эх биднийг дэмжиж, тусалж байдаг. -Гэр бүлд гэргий хүний гүйцэтгэх үүргийн талаар таны бодол юу вэ. Урлагийн хүн харьцангуй өөр ойлголттой байж болох юм? -Айл гэрт эмэгтэй хүний үүрэг их чухал, гол тулгуур нь болдог. Монгол эмэгтэйчүүдийг харахад их хүч чадалтай харагддаг. Гэхдээ эрэгтэйчүүдийг хойш нь тавиагүй л дээ. Гэргий хүн ар гэрээ түвшин сайхан авч явдаг. Эр нөхөртөө халамжтай, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. -Эрэгтэй хүн ажил хийгээд, эмэгтэй хүн хүүхдээ хараад, гэртээ суух ёстой гэсэн нийтлэг ойлголт байдаг. Үүнтэй санал нийлэх үү? -Айл бүрийн амьдрал өөр байдаг шүү дээ. Заавал эрэгтэй хүн тэрийг, эмэгтэй хүн энийг хийнэ гэх ёсгүй л дээ. Мөн жендэрийн тэгш эрх гээд барьцаад байж болохгүй. Намайг завгүй байхад миний хань гэр орноо цэвэрлэх ч үе гардаг. -Амьдрал л юм хойно гэр бүлд үл ойлголцол гарна. Та энэ үеийг хэрхэн шийддэг вэ? -Тэгэлгүй яах вэ. Үл ойлголцох асуудал гарна. Насны зөрүүгээс ч болдог юм уу, үзэл бодлын ялгаанаас ч болдог юм уу муудалцах зүйл байна. Хоёулаа л бие биедээ амархан бууж өгөхийг хүсдэггүй. Гэхдээ удалгүй харилцан буулт хийгээд шийдчихдэг юм. -Бусад айлын эхнэрүүдээс та юугаараа онцлог бол? -Айлын эхнэр хүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Би бол бусдын л адил айлын гэргий гэж бодож байна. -Уран бүтээлч мэргэжилтэй гэргий хүн гэртээ байхаасаа илүү ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг байх. Та гэртээ амрах үедээ юу хийх дуртай вэ? -Уран бүтээлч хүн болохоор зав гараад байх нь ховор. Гэртээ байх үедээ гэрээ цэвэрлэнэ. Телевиз үзэх л дуртай. Одоо бол Э.Амартүвшингийн менежерийг хийдэг гэж хэлж болно. Гадаад, дотоод харилцааг нь зохицуулдаг. -Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? -Манай ажил долоо хоногийн эхний хоёр өдөр амардаг. ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллахын хажуугаар "Опера" дуурийн дуулаачийн сургуульд багшилна. Өглөөний 10 цагт гараад, оройн 10 цагт л гэртээ орж ирнэ дээ. -Гэр бүлийнхээ ойрын төлөвлөгөөнөөс хуваалцаач? -Бид хоёрын ойрын төлөвлөгөөнд үр хүүхэдтэй болох хүсэл байгаа. Миний хувьд бол сайн багш болох зорилго тавьчихаад байна. А.ЦЭЭСҮРЭН Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин | урлаг соёл |
Кино урлагийн шилдэг наадмуудын нэг Каннын фестиваль энэ сарын 27-нд болно. Оскарын ёслолын дараа ордог энэхүү нэр хүндтэй наадам өмнөх жилүүдийнхээсээ сүр дуулиан ихтэйгээрээ онцлог байна гэж кино шүүмжлэгчид үзэж байна. “BBC” агентлагийн мэдээлж буйгаар олон улсын хүйсийн тэгш эрхийн байгууллагууд Каннын фестивалийг жендэрийн ялгаварлах үзлийг дэвэргэдэг гэж үзсэн аж. Учир нь, 1993 оноос хойш энэхүү наадмын шилдэг найруулагчийн шагналыг зөвхөн эрчүүд хүртэж байгаа бөгөөд шүүгчид эмэгтэйчүүдийн бүтээлийг зориуд хойш тавьдаг гэсэн шүүмж өдгөө маш хүчтэй гарч байгаа юм. 1993 онд “Төгөлдөр хуур” киноны найруулагч Жейн Кампион Палме Д’Ор буюу Алтан дал модны мөчрийг хүртсэн. Түүнээс хойш энэ шагнал эрчүүдийнх байсан нь хүйсийн тэгш байдлыг хамгаалагчдын эгдүүцлийг хүргэсэн байна. Энэ удаад ч жендэрийн асуудал дахин сөхөгдөж буй нь найруулагч Уэс Андерсоны “Moonrise Kingdom” /Сарны вант улс/ кино хамаг шагналыг түүх нь тодорхой болсон. Харин олон улсын байгууллагууд София Копполаг шагнал авах ёстой гэж үзжээ. Гэвч Каннын эмэгтэй шилдэг дүрийн Алтан дал модны мөчрийг “Сарны вант улс”-ын эмэгтэй гол дүр Тилда Суинтон авах нь бүр кино гарсны дараа л тодорхой болсон юм. Гэхдээ л тэгш эрхийг хүсэгчдэд энэ нь хангалтгүй байгаа учраас Каннд жендэрийн жагсаал хийнэ гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН" | урлаг соёл |
Тун удахгүй дэлгэцнээ “19” нэртэй уран сайхны кино мэндлэх гэж байна. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийжээ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичин УДЭТ-ын найруулагч Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар найруулжээ. Энэхүү бүтээлийнхээ тухай ерөнхий продюсераар ажилласан Баабар “Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон” хэмээн ярьсан юм. Хэсэг бүрт нь нэг дүрийг өөр өөр жүжигчид бүтээсэн бөгөөд хүний амьдралын төрөхөөс үхэх хүртэлх үйл явдлыг харуулсан байна. Кино багийнхан энэхүү бүтээлдээ олны танил жүжигчдийг сонгоогүй нь цаашид хөгжиж буй энэ салбарт шинэ нүүр царай гаргахыг зорьсонтой нь холбоотой гэнэ. Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар, гол дүр Үүрцайх хүүгийн төрж буйгаас эхлэн бага насны амьдралын харуулна. Хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч И.Нямгаваа “артхаус” төрлөөр сонирхол татахуйц харуулсан байна. Сонирхуулахад, найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл хоорондоо ямар ч зөвшилцөөнгүй гүйцэтгэсэн нь киног улам бүр сонирхолтой болгож байгаа юм. Дээрх гурван найруулагч өөрсдийн кино багаа бүрдүүлэн “19” киноны гурван хэсгийг бүтээсэн бөгөөд энэ сарын 11-нд гурван кино багийнхан анх удаа уулзан бүтээлүүдээ үзсэн байна. Тэдний кино багт сүүлийн үед кино урлагт хүч түрэн орж ирсэн чадварлаг залуу найруулагч, зураглаач нар багтжээ. “19” уран сайхны кино энэ сарын 25-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү Г.ДАША | урлаг соёл |
Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клубээс өнөөдөр 15.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д АНУ-ын улс төрийн сонгууль дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн оролцооны талаарх бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны киног үзүүлэх гэнэ. Түүний дараа киноны тухай чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна. “Iron jawed angels” нэртэй уг кино нь 1910-аад оны үеийн түүхэн үйл явдлыг хүүрнэхдээ улс төрийн тэмцэгч эмэгтэйчүүдийн улс төрд тэгш эрхтэйгээр сонгогдох гэсэн феминист үзлийн төлөөх тайван замын тэмцлийг харуулжээ. Энэхүү бүтээл 2004 онд олны хүртээл болсон ба тухайн жилдээ “Sundance film” фестивалийн гол шагналыг хүртсэн аж. У.БОЛОР | урлаг соёл |
Францын Френч Ривиера эрэг дээрх үзэсгэлэнт Канн хотод олон улсын кино наадам 65 дахь жилдээ болж байна. Дэлхийн хамгийн шилдэг киночид тэнд л цуглардаг аж. Учир нь Каннын кино наадамд туршилтын кинонууд биш, жинхэнэ шилээвэр бүтээлүүдийг сойдог. Кино наадамд энэ жил оролцож буй найруулагчдын дийлэнх нь 60 гарсан хөгшин “бурхинууд” боловч киноны чанар наснаас хамаарахгүй, Каннын кино наадам бол зөвхөн авьяастнуудын цуглах газар гэж зохион байгуулагчид ярьж байгаа аж. Каннын 65 дахь удаагийн кино наадамд дэлхийн 15 орны найруулагчдын 22 кино өрсөлдөж байгаа юм. Каннын 65 жилийн ойг тэмдэглэж буй хүмүүс Холливудын домогт жүжигчин Мерлин Монрогийн төрсөн өдрийн бялуу зүсч буй зурагтай хаа сайгүй тааралдаж байгаа нь санамсаргүй зүйл биш аж. Холливудын шаргал үст үзэсгэлэнт одын инээмсэглэсэн зураг наадмын тэргүүн шагнал “Алтан дал мод”-ны төлөөх өрсөлдөөнд эмэгтэйчүүдийн бүтээлийг дутуу үнэлж буйг шүүмжилсэн нээлттэй ил захидал ирсэнтэй холбоотой аж. Каннын “Алтан дал мод”-ны шагналын эзэн болсон цорын ганц бүсгүй бол 1993 онд “Төгөлдөр хуур” киног найруулсан Шинэ Зеландын Жейн Кемпион байсан юм. Каннын кино наадам хамгийн олон жил зохиогдож буй наадам бөгөөд дэлхийн II дайны үед завсарлаж байсан юм. Каннын кино наадамд энэ жил үзэгчдийн хайртай уран бүтээлчид найруулагч Квинтин Тарантино, жүжигчдээс Брэд Питт, Роберт Паттинсон, Кристен Стюарт, Жемми Фокс, Леонардо Ди Каприо нар очжээ. Каннын кино наадмын эдгээр өдрүүдэд Вес Андерсон, Кен Лоуч, Дэвид Кроненберг зэрэг найруулагчдын бүтээлүүдийг үзүүлэх юм. Каннын кино наадамд олон киночид бүтээлээрээ өрсөлдөж буйгаас Францын гайхалтай өвөрмөц найруудагч Мишель Гондри цоо шинэ бүтээлээ дэлгэн үзүүлэх аж. Энэ найруулагч “Eternal Sunshine of the Spotless Mind; Be Kind, Rewind”, Холливудын комик номоос сэдэвлэсэн “Green Hornet” зэрэг дэлгэцийн гайхалтай бүтээлүүдээр нэрд гарсан юм. Түүний сүүлд найруулсан шинэ кино “The We And The I “ нь Бронксын сургуулийн сурагчдын автобустай аяллын тухай өгүүлдэг. Кинонд Нью Йоркийн ахлах сургуулийн сурагчид тоглосон бөгөөд тэдний хэн хэн нь анх удаа камерын өмнө гарч үзсэн хүүхдүүд. Өнөөдөр буюу Каннын кино наадмын гуравдахь өдөр Британийн кино од Киллиан Мёрфи, Тим Рот нарын гол дүрд нь тоглосон “Broken” киног үзүүлсэн. Кино сонирхогчид үүний трэйлер нь гарснаас хойш үзэхийг тэсэн ядан хүлээж байсан билээ. Киноны уран бүтээлчид хэвлэлийнхэнтэй уулзах үед Хонконгийн нэрт кино од Жеки Чан ч бас тэнд байсан аж. Лхагва гаригт эхэлсэн Каннын кино наадам энэ тавдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ. Н.Энх | урлаг соёл |
“19” гэж сонин нэртэй кино хийгдэж байгаа гэж дуулав. Нэрнээсээ өгсүүлээд бүтээгдэж байгаа хэлбэр нь ч сонин аж. Уг киног найруулж байгаа гурван найруулагчийн нэг болох (харин тийм ээ, сонин байгаа биз, гэхдээ л нэг киног гурван хүн найруулах нь үнэн. Бас дандаа мундаг найруулагчид гэж байгаа.зох) Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатартай уулзахаар “цаг гуйлаа”. Харин тэрээр “Юу..? Киноны тухай яаж мэдсийн...тэгж их гадуур тараагүй л баймаар юм...гараагүй байгаа юмыг ярих хэрэг байна уу даа...” гэх зэргээр цааргалангуй угтав. Ямар ч байсан нууцлаг бүтээлийн зах зухаас олж сонсон, бас уншигчидтайгаа хуваалцах боломж олсныгоо та бүхэнтэй хуваалцъя. -Уран бүтээлийн нэр их чухал гэж ярьдаг. Та нарын хийж байгаа киноны нэр таавар шиг сонин нэр байна лээ. “19” гэл үү... Тааварлавал, хугацааны хэрчмийг илэрхийлсэн юм болов уу гэж л ...? -Юу гээч, үнэндээ бол би ч киноныхоо нэрний учрыг сайн төсөөлөхгүй л байгаа шүү. Арай ч дээ... ? -Нээрээ харин... Ер нь л их сонин бүтэцтэй, таавар шиг хийцтэй л кино шүү дээ. Чамд гэж хэлэхэд байна шүү, Баабарын надад өгсөн зохиолын хувь дээр “19” гэдгийнхээ дээхнэ талд минутын тэмдэглэгээ тавьсан байсан. Чиний таавар дөхсөн ч байж магад. Гэхдээ л ямар нарийн учиртайг нь би бас сайн мэдэхгүй. Энэ кино чинь гурван хэсэг хуваагдаж тус бүрийг нь гурван найруулагч тус тусдаа бүтээсэн л дээ. Тийм болохоор гурвууланг нь нэгтгэж байгаад харах хэрэгтэй. Тэгвэл магадгүй ойлгох байх л даа. -Өө, за за... Нийтлэлч Баабар санал болгосон гэл үү? -Тийм. Баабар нэг өдөр утасдаад кино хийлгэе л гэсэн юм. “Энэ нөхөр одоо тоглоод байгаа юм байх даа” л гэсэн юм бодоод нэг их анзаарсан ч үгүй,орхицийн. Байж байсан чинь дахиж яриад л, “Хүүш ээ, яачихав аа...Кино хийнэ гээд байхад” л болоод явчихлаа. Тэгсэн бүрэн хэмжээний нэг киног гурван найруулагч хийнэ гэдэг байгаа. Үгүй яахав, сонин л санагдсан л даа. Итали энэ тэр гээд Европын орнуудад нэг зохиолыг гурван хүн бүтээл болгодог жишээ байдаг л даа. Тэгэхдээ тэр чинь бас сонин. Жишээ нь, хайр сэтгэлийн хэсгийг нь нэг хүн бичдэг. Тулаантай боевик хэсгийг нь өөр хүн бичдэг ч юм уу, иймэрхүү маягаар кино зохиол бичдэг тохиолдол гарч л байсан. Харин Монголд ийм юм хийнэ гэхээр сонин санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд яадаг юм бол доо гэсэн чинь нэг киногоо гурав хуваагаад, нэг хэсийг нь би, нөгөө хоёрыг нь Б.Балжинням, И.Нямгаваа найруулагч нар хийх юм гэнэ дээ. Бүр ч сонин санагдаад явчихлаа. За тэгээд л “Яаж хийх болж байна” гэж асуулаа. Тэгсэн “хүссэн жанр төрлөөрөө хий, хэн ч чамд зааж зааварлахгүй, хүсвэл хүүхэлдэйн кино ч болго,хамаагүй” гэдэг юм байна. -Юу... ? Тэгээд хүүхэлдэйн кино болгочихсон юм уу? -За арай ч хүүхэлдэй болгочоогүй ээ, зүгээр...Тэгээд л “Зохиолыг чинь өгнө. Зүгээр л дураараа хий л” гэж байгаам даа. Асуулаа, “Нөгөө хоёр нь яах юм бэ” гэсэн чинь тэр хоёр ч гэсэн дураараа л хийнэ гэж байна. “Үгүй тэгээд ингэж салгачихаар яаж нэг кино болдгийм бэ” гэлээ.”Тэгээд л болно доо” гэж хэлж байна. Гайхаад л байлаа. Тэгсэн “ Балжинням, Нямгаваа та гурав хоорондоо ч уулзахгүй, бие биенийхээ хийж байгаа хэсгийг огт үзэхгүй, бас зохиолыг бүрэн уншихгүй” гэж байна. Найруулагч нар уулзах нь битгийн хэл утсаар ч ярихгүй шүү болоод л явчлаа. -Цэвэр тусдаа хийнэ гэж үү? -Харин тийм, ямар ч харилцаа байхгүй шүү л гэж байсан. Миний хувьд нэг бодлын хачин юм шиг мөртлөө, нөгөө бодлын амар л санагдаж байгаа байхгүй юу. Өөрийнхөө толгойгоор л хийх юм чинь амар байгаа биз дээ. Ер нь би өөрөө тийм захиалгын, тулгасан юманд их дургүй хүн л дээ. Өөрийн зөвшитгөл байхгүй л бол мянган сайн зохиол байгаад хэрэггүй шүү дээ. Тэгээд л лзургандаа орсон доо. Яахав, “19” гэсэн тооны нэр л өгсөн юм байна лээ. Гурван найруулагчийн тусдаа хийсэн трилоги холбогдоод нэр нь тодорч гарч ирэх л байх л даа. Энэ утгаараа бол би өөрөө ч бас киног бүрэн эхээр нь үзмээр санагдаад хорхойсоод сууж байгаа чамтай адил үзэгч болчихоод сууж байгаа байхгүй юу. -Тэгээд ямар ч шаардлага тавиагүй юу? -Нэг л юм байсан. Баабарын хэлсэн ганц зүйл нь 30 минутад багтаана шүү, илүү гаргаж болохгүй шүү гэсэн л үг байсан. Гурван хэсэг тус бүрдээ ийм хэмжээтэй, нийлээд л цаг хагасын л кино болж байгаа юм. Миний хийсэн хэсэг “Дүүжин даажин” гэсэн нэртэй зохиол байсан. Зохиолч маань хорин хэдтэй залуухан л хүүхэд байна лээ. Зохиолыг нь уншаад үзэхээр байдаг л нэг амьдралын тухай өгүүлсэн л зохиол. Тэгэхдээ уншаад байхаар цаанаас нь санаа гарч ирээд байдаг уншууртай зохиол байдаг ш дээ. Тийм нэг, цаанаа санаа булчихсан гэх юм уудаа. Тэгээд миний санаанд нэг юм буусан л даа. Ингээд л өөрөө кино группээ бүрдүүлээд, техникийн шаардлагаа тавиад л ажилдаа орсон. Олны мэдэх “Золиос” энэ тэр гээд киног хийж байсан “Хамба” студийнхэнтэй хамтарлаа. Ганболд гээд нэг “гитлер” малгайтай нөхөр байдаг ш дээ тэрийг, бас Отгонзориг гээд операторыг авч гар нийлж ажилласан даа.Тэгээд л кино яаж хийдэг билээ дээ, тэрүүгээрээ л явлаа. Жүжигчдээ сонголоо, студи ч бэлэн болсон байсан. Тэгээд л хийсэн дээ. -Тэр хооронд бусадтайгаа огт уулзаагүй юу? -Найруулагч нар уу... үгүй, үгүй. Дуусан дуустлаа бид гурав хоорондоо ёстой уулзаа ч үгүй, утсаар ч яриагүй. Харин саяхан хийж дууссан ажлуудаа нийлүүлж нэг үзсэн л дээ. -Ямар харагдаж байна? Арай тодорхой болж ирж байна уу? -Үгүй яах вэ, харахад сюжет нь нэг юм байна лээ л дээ. Миний кино хийсэн зохиол дээр болохоор Үүрцайх гээд нэг хүүхэд гарна. Кино эхлэхэд гурван настай байж байгаад яг миний хэсэг дуусахад 6 настай болж байгаа юм. Гэх мэтээр... Ерөнхий үйл явдал гэвэл Арчилал эхэлж байх үеийн Монгол орны амьдрал,шилжэлтийн үе...Нэг талхны төлөө ямар дайн болдог байлаа даа,тэр л үеийг харуулсан амьдралын зураглал бий. Тэгээд 1997 он хүртэл хугацааны түүхийн мөчлөг л харагдаж байгаа байхгүй юу. -Энэ киноны гурван хэсгийг та хэд ямар дарааллаар хийсэн юм бэ ? Янз нь эхний хэсгийг өөрөө хийсэн бололтой юм ? -Тийм, минийх эхэлж байгаа юм. Дараа нь И.Нямгаваа, сүүлийн хэсгийг нь Б.Балжинням хийсэн. -Гурван хэсэг хоорондоо уялдаатай л байгаа байх ...Тэр нь яг юу юм бэ? -Хөөе чи үзэгчдийг хүндэл, за юу... Хүмүүс тааварлаагүй зүйлээ үзэж таашаал аваг л дээ, тийм биз дээ. Очоод л үзэг л дээ. Гоё ш дээ. Яахав, минийх дээр Үүрцайх гээд хүүхэд гарлаа, тэгээд дараагийн анги дээрээ чухам яаж явах юм, үхчих ч юм билүү гээд сонирхолтой л доо. Үнэнийг хэлэхэд бусад хэсгүүдийн зохиолыг нь ч би уншаагүй ш дээ. Анзаарахад нэг анги нь нөгөөгөөсөө дамжаад л тэгээд үйл явдал нь өрнөнө. Нэг үгээр хэлбэл энэ киноны баатрууд нь олимпийн бамбар дамжуулдаг буухиачид шиг л бие биендээ өрнөлөө дамжуулаад явж байгаа юм. Нэвтрэх шугам нь ийм маягтай л байна гэж би ойлгосон. -Ингэхэд та гурвыг яагаад сонгосон юм бол оо? Та юу гэж бодож байна ? -За ёстой тэрийг Баабараас л асуух байх аа. Миний хувьд бол энэ сонголтыг нь мэдчихээд манай хүн ер нь бид нарын янзыг л үзэх гэсийн болов уу гэж бодсон ш дээ. (инээв) ...? -Яахав дээ, юу хийцгээх нь вэ л гэж байгаа байхгүй юу. -Та түрүүн Европт иймэрхүү маягаар кино хийхдээ мэргэшсэн байдлаар нь хэсгүүдийг нь хуваадаг гэсэн дээ. Тийм маягийн сонголт байсан уу, эсвэл өөр бодлоготой хуваарилалт байв уу? -Би болох тийм л байгаасай гэж бодож байгаа. Нэг их сүртэй хурц үйл явдал гарахгүй зохиол л доо, миний бодлоор бол. Жирийн л амьдрал, гэхдээ тэр дотор нийгэм өөрчлөгдөж байгаа юм. Шилжилт гарч байгааг харуулна, тийм ээ. Тийм болохоор үйл явдлаа дагахаасаа илүү зохиолч дээрх үзэгдлүүдийг яаж харж байна гэдэг талаас нь тусгахыг зорьсон. Цаана нь зохиолын санааг найруулагч яаж харж байна, жүжигчид нь яаж тоглож байна гээд нэг талдаа уран бүтээлчийн чадварыг сорьсон, бас ялгарлыг хайсан, тийм зүйлийг харуулах гэсэн эрэл хайгуул болсон байх. Гурван найруулагчийн тус тусдаа хийсэн хэсгүүд нь ялгарч байна уу гэдэг өөрөө их сонин шүү дээ. Зурагт, хэвлэлээр том,том яриад л байдаг нөхдүүд нэг л арга барилаар хийсэн байвал яах вэ. Бас л сонин үзэгдэл болно биз дээ? -Ер нь бол та хэд ажлаа дуусгасан гэсэн үг үү? -Миний хувьд бол дууссан. Нөгөө хэд маань зураг авалтдаа бага зэрэг хожуу гарсан юм байна лээ. Би хамгийн түрүүнд гараад, хамгийн түрүүн л дуусгаад өгсөн. Балжиннямын хэсэг дээр ганц нэг дуу оруулалт энэ тэр дутуу байгаа гэж байх шиг байсан. Удахгүй нийлүүлээд тэгээд л нээлтээ хийх гэж байгаа. Үзэхээр л харагдана даа. -Сэтгэл хангалуун байгаа юу? -Би бол хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа шүү. -Тэгэхдээ та түрүүн нийлүүлж харсан гээ биз дээ. Ялгаа харагдах юм уу? -Би чамайг кино үзүүлэх гээд байхад чи заавал надаар яриулах гээд байдаг зовлонтой нөхөр вэ, яасан... ? Яах вэ, ялгаа харагдаж л байна лээ. Миний хувьд шүү дээ. Эрс тэс гэх юм уу даа. Жишээлэхэд, Нямгаваа бид хоёрых гэхэд өөр байна. Нэг тийм, гал ус мэт гээд хэлчихэд болох байх. -Та ямар гэж, бас Нямгаваа гуайнх ямар гэж... ? -Би болохоор дотогшоо тал руугаа хийсэн байхад Нямгаваа гадагшаа талдаа илүү илэрхийлэлтэй хийсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Нямгаваа их тэсрэлттэй гаргаж үзүүлж байгаа юм л даа. Тэгээд л үлгэр домгийн зүйлс ашигласан байх жишээтэй... Халил ихтэй байна, тийм үү. Тэр нь ч надад сайхан л санагдсан. Ер нь бид ялгарах ёстой л байх л даа. Энэ кино чинь бид гурвын өрсөлдөөн биш шүү дээ. Зүгээр л бид гурвын гарын үсэг л байх ёстой юм. Жишээ нь, эхний хэсгийг үзээд Баатар л ингэж хийнэ дээ гэж бодох учиртай. -Тэгвэл энэ кино чинь үзэгчдийн урлагийн ойлголт, хэр зэрэг олон бүтээл үзсэн гээд л мэдлэгийх нь цар хэмжээг давхар шалгачих юм биш үү? -Тийм байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Энэ киноноос өмнө бид гурвын хувьд хийсэн зүйл их байгаа. Тэдгээрийг үзсэн хүн бол ялгаж чадна. Зарим нь ч төөрнө, янз бүр л байх байлгүй. -Миний л бодол шүү... Нөгөө хоёр найруулагч чинь таныг бодоход кинонд нэлээд дөр суусан, илүү киноны талын найруулагчид гэдэг утгаараа ялгараад байгаа юм шиг, харин та болохоор илүү драмын талдаа хүн шүү дээ.... -За чи ёстой дургүй хүргэчихлээ... -Яасан бэ... ? -Чи бас тэгж ярихгүй шүү залуу минь. Чи яахав, намайг Монголын радиод байхыг л мэддэг юм байж. Тэгвэл би чинь сургуульд явахаасаа өмнө Теле-кино үйлдвэрт хоёр жил ажилласан хүн шүү дээ. Тэгэхэд чи кино бараг мэдэхгүй л гэх гээд байх юм. Надад байна ш дээ, хийсэн 15 баримтат кино байгаа шүү. -Уучлаарай, гэхдээ энэ тухай чинь би гэлтгүй хүмүүс ч сайн мэдэхгүй юм биш үү? -Бага мэддэг нь ч үнэн л байх л даа. -Тэгвэл энэ талаараа ярь л даа. Хэзээ ажиллаж эхэлсэн гээд л ...? -Чи чинь киноны тухай л ярина гэсэн биз дээ ? Би ч энд тэнд дандаа л донгосч явдаг болохоор намайг мэднэ ш дээ.... -За яахав дээ, таны тухай нэг арав, есөн минут л хадуурчихья л даа, болно биз дээ. Intermission: Баатар, бас түүний зөрчил -Тэгээд яаж яваад Теле-кинонд орсон гэсэн бэ? -Манай аавын танил л оруулсан байдаг. Манайханд ч урлагийн хүн байхгүй л дээ. Хүний тавилаан гэж... намайг зөв тийш нь л оруулсан юм билээ. Би чинь арав төгсөөд сургууль ч үгүй л болсон байсан. Тэгээд л аав маань ажил хийлгэе гээд Теле-кино үйлдвэрт туслах ажилчнаар оруулсан хэрэг. Хоёр жил теле-баримтат киноны найруулагчийн туслах хийсэн. и бод доо, тавын таван найруулагчийн дунд ганц туслах нь би байлаа. -Ёстой гүйж өгнө биз дээ? -Аа тэгэлгүй яахав. Юм зөөнө, бүдүүн хар кабель утас мөрөн дээрээ тавиад л чирнэ, яасан ч хүнд байсан юм. Гэх мэтээр явж байхдаа л хажуугаар нь бас сурахаа сурна шүү дээ. Таван хүнд “зарагдана” гэдэг хэцүү л байлгүй яахав. “Эдлэх ёсгүй эрх” теле жүжгийг хийсэн Долгор гуай, Хишигт гуай гээд л том хүмүүсийн ажилд нь зарагдаж байлаа.” Учралын уянга” гээд манай 70-80-аад оны эстрадынхны оролцсон кино бий ш дээ. Нөгөө хүүхдийн парк дээр Янжиндулам дуулаад, “Соёл эрдэнэ” хамтлаг “Цэнхэр залаа” тоглодог баримтат кино. Тэнд баахан шаар хөөргөдөг хэсэг бий. Би л одоо тэр хэдэн шаарыг чинь шидээд л зогсч л байсан шүү дээ, хөөрхий. Гээд арван хэдэн баримтат кинонд туслах найруулагч, ассистент сүүлдээ зургийн дарга ч хийж байлаа. Тэндээ лаборатори гэж байсан. Тэнд хальс цэнэглэхээс эхлүүлээд л бүх зүйлийг л сурсан даа. Тэгэхэд чи намайг кино бага мэднэ л гээд байдаг... -Харин ч мэднэ шүү гэж үү ? -Тийш дээ, киног харин ч мэднэ шүү. Тэгэхдээ яаж Балжиннямтай зүйрлүүлэх вэ дээ. Ер нь бол би Киевийн Театр урлагийн дээд сургуулийг кино, драмын найруулагчийн мэргэжлээр төгссөн. Гэхдээ тухайн үеийн Зөвлөлтийн “школа” ямар зарчимтай байсан гэхээр урлагийн салбартаа хоёр жилээс доошгүй ажилласан хүнийг л авдаг байсан юм. Зүгээр л сургууль төгссөн 18 настай “бацааныг” бол урлагийн сургуульд авдаггүй л байхгүй юу даа. Тэгээд л хоёр жил ажилласан болохоор Киевийн Театр урлагийн дээд сургуульд авсан л юм даа. Тэндээс төгсч ирээд Монголын радио-д орсон доо. -Та мэргэжлээсээ шал өөр ажилд орсийм байна ш дээ? Яаж байгаа нь тэр вэ? -Яахав дээ, тэр үед Монголын радио телевизийн удирдах газар гэж байлаа. Тэднийх л намайг сургуульд явуулсан байхгүй юу. Ирэхээр нөгөө газар маань өөртөө л авна ш дээ. Тэгээд л Монголын радиод очсон. Би ч тэнд радио жүжиг л хийж байсан даа. Нэлээд хэдэн радио жүжиг бий шүү. Сонин шүү, жишээ нь кино, телевиз гэхэд хүнд шууд тулгах маягаар нөлөөлдөг, тийм үү. Үндсэндээ бол тухайн үзэгчийн төсөөлөл дэлгэцээр л хязгаарлагдчихаж байна. Тэгвэл радио төсөөллийн хязгааргүй орон зайд таны оюун ухааныг хөтлөөд оруулчихаж байгаам ш дээ. Өөрийнхөө төсөөллийн ертөнцөд умбаж байгаа нь тэр. Сайхан нь энэ. Ингэж л радиогоо магтана даа, хө. Ер нь бол намайг радиогийн Баатар гэж их дууддаг. -Та тэгвэл радиод ч драмын бүтээл л хийгээд байжээ дээ? -Драмаас салаагүй л дээ. “Дутуу хээтэй тооно”, “Хэзээ ч мартахгүй” гээд олон сайхан зохиолыг жүжиг болгоод тавьж байлаа. Радиод байхдаа ч Цэргийн театрт жүжиг тавьдаг л байсан. Хөдөө ч тэр, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар аймагт жүжиг тавьж тоглуулдаг л байсан. Эргээд тооцохоор би жилд дор хаяж л хоёр жүжиг тавьсан байдаг юм. -Драмд үнэнч байсан гэж үү? -Тэр ч арай юу юм бэ. Ер нь бол дууриас бусад театрийн болон театрчилсан бүтээлүүдийг хийж байсан байх шүү. Төрийн наадмын нээлт хүртэл хийж байлаа. Инээдтэй зүйл их бий. Нэг наадмаар жагсаалын дундуур сарлаг оруулахаар болдог юм байна. Яахав дээ, 500 төгрөгийн дэвсгэрт харж байсан чинь сарлаг хөллөсөн хөсөгний зураг нүдэнд тусаад. Тэгээд л оруулсан юм л даа. Тэгсэн комисс гээд хэсэг нөхөд баахан юм шалгаадаг юм байна.”Тэр сарлаг чинь Цэнгэлдэх тойроод явж байснаа баавал яахийм бэ” гэдгийн. “Яахав, бааж л байг л дээ” гээд хэлчихсэн чинь бөөн л юм болж байсан даа.. -Ингэхэд кинонд орчихоод эргээд драмд тоглохоор төсөөрсөн ч юм шиг их хэцүү байдаг гэж ярих хүн байдаг юм билээ. Найруулагч хүнд бас тийм зүйл тохиох уу? -Цагааны Төмөрбаатар тийм юм ярьдаг юм. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамухад тоглочихоод тэгж хэлж байсан. “Ай яая, Баатар аа, ёстой хэцүү юм байна шүү” гэж хэлдэг юм. Театрын жүжигчин бол тамирчин шиг байнгын бэлтгэлтэй байдаг, цаанаасаа ч шаардлага өндөр, хатуу сахилга баттай. Дээр нь найруулагч гэж “барьдаг” хүн байна. -Найруулагчийн хувьд ийм бэрхшээл бас байх уу? -Бас л тийм асуудал гарна. Нөгөө арга барил нь эдгэчихдэг байхгүй юу. Дээр нь өмнө нь хийж байсан зүйлээ давтах гээд байдаг гээд асуудал гарна. -Дээрхэн “Боролдой”-н Мягмар ахтай уулзаж байхад сайн зохиол байхгүй байна л гээд байна лээ. Тэгээд одоо яах вэ...? -Мэргэшсэн хүн байхгүй байна л даа. Дээр нь мэргэжихийг ч хүсдэггүй. Сонин юм ярья. Би 1999 онд театр дээрээ баахан хүн цуглуулаад жүжгийн зохиол хүртэл задлуулж, ярьж үзсэн шүү. Жүжгийн зохиол алга байна гээд урьж авчрахгүй юу даа. Тэгээд “Гургалдайн дуут шөнө” гээд Оросын алдартай жүжгийн зохиолыг задлаад “Жүжгийн зохиолын ноён нуруу ингэж босдгийм аа” гэж ирээд хичээл заалаа. Тэгсэн байхгүй, бүгд пээдийцгээгээд л алга болж өгсөн. Хатуухан хэлэхэд зарим нь ч “За нэг жүжгийн зохиол бичиж хэдэн төгрөг олох юм байна” гэж бодож ирсэн юм шиг байна лээ. Тэрнээс яг жүжгийн зохиолоор өвчлөөд жинхэнэ уран бүтээлч шиг ажиллах хүн байхгүй байна. -Манайхны онцлог байгаа юм болов уу? -Сэтгэлгээнийн онцлог байж магадгүй л юм. Ухаандаа монголчууд ганцаарчилсан зүйлд их сайн гээд байгаа ш дээ, тийм ээ. Жишээ нь Монголын яруу найраг бол агуу. Тэнд чинь “би” гэсэн л ухагдахуун гарч байгаа юм. Жүжгийн зохиол гэхээр бүтээл болохдоо заавал хамтын ажил болох учиртай байгаа байхгүй юу. Уг нь Ванган гуай гээд л сайн зохиолчид байсан даа. Залгамжилдаггүй л юм байх даа. Ванган гуай шиг хүн бол заяадаг л байхгүй юу даа. Тийм хүмүүсийг “гений” гэдэг. Суралцаад тэгж бичнэ гэж байх ч үгүй. С.Шажинбат гээд мундаг зохиолч байна. Хамт инээж наргиад, идэж уугаад сууж байхад ярианд оролцоод, тоглоом тохуу хийгээд байгаа мөртлөө л зэрэгцээд романаа бичээд сууж байх юм билээ. Гайхалтай шүү. Тийм хүмүүс чинь цаанаасаа л төрчихдөг юм билээ. -Найруулагчид чинь бас өөрсдөө бичдэг биз дээ. Та бичиж үзэв үү? -Болдоггүй юм чинь л тэр дээ. -Яагаад? Ер нь бол өөр өөрийхөө л юмыг хийсэн нь дээр. Хөгтэй түүх бий шүү. И.Доржсамбуу найруулагч нэг өдөр өөрөө зохиол бичнэ гээд суусан гэж байгаа юм. Өрөөгөө түгжээд лаа маа асаагаад, ганц хундага юм татна ш дээ бас. Тамхиа хажуудаа тавиад л сүртэй нь аргагүй, шөнөжингөө бичихгүй юу даа. Тэгээд тэр үедээ болоод байх шиг санагдахаар нь “Ёстой алж өгч байна даа” гээд орхичихоод унтаад өгч. Өглөө нь босоод уншиж байснаа бичсэн цаасаа базаад,тэгээд бүр ураад хогийн сав руу далайж байгаад “май чи” гээд шидсэн гэж байгаа юм. Ичмээр байсан гэнэ л дээ. “Болбол” гэдэг үгийг л жараад удаа оруулсан байсан гэдэг. Тэгэхээр бичнэ гэдэг цаанаасаа л заяасан айхтар ажил. Би ч яахав дээ, хоёр гурван юм бичсэн л байдаг. Хаячихья гэсэн гэр бүлийн хүн маань хадгалаад байгаа юм аа. Юм болгоё энэ тэр гэж боддоггүй юм л даа. -Гэснээс та театрынхаа тайзан дээр тавих бүтээлийн сонголт арвинтай биз? Төлөвлөгөө энэ тэр гэхгүй, өөрийнхөө сонгоснооор л хийх үү? -Загатнасан газар маажлаа даа чи. Ямар ч хөндлөнгийн оролцоо, шахаа энэ тэр байхгүй, театрт тавих жүжгээ би өөрөө л сонгоно. Сонголт хангалттай бий. Тэгээд ч би тийм захиалга, элдэв шахалтыг тэвчдэггүй юм. Энэ “19” гэдэг кино ч адилхан шүү. Хэрэв Баабарын өгсөн зохиол таалагдаагүй бол би орох ч үгүй байсан. Театрын хувьд жүжгийн зохиолын нөөц гэхэд хангалттай. Зөвхөн миний өөрийн “халаасандаа” хадгалж байгаа зохиол гэхэд гадаад дотоодын олон бүтээл байна. Дээр үеэс л авч хадгалаад байсан, одоо 20 хувь нь лав үлдсэн байх аа. -Тэр нөөцийн чинь хэдэн хувийг нь гадаадын зохиол эзэлдэг вэ? -Үнэнээ хэлэхэд ихэнх нь гадаадынх байгаа. -Жүжгээс гадна кино, радио жүжиг ч болгож болохоор гээд үү? -Чи одоо ингээд л бас л буруу ярьж байгаа байхгүй юу. -Яасан гэж? -Театр, кино, радио гээд тус тусдаа маш нарийн онцлогтой шүү гэдгийг ялгаж ойлгохгүй л бол ер нь явахгүй. Би энэ тал дээр зарим хүмүүстэй зөрчилддөг. Кино болоод жүжиг гэдэг чинь шал өөр хоёр ертөнц шүү дээ. Киноны сценари, жүжгийн сценари маш их ялгаатай. Одоо яагаад олигтой бүтээл гарахгүй байна гэхээр ийм ялгааг нь олж харахгүй байгаад л эмгэнэл нь байгаа юм. Зүгээр л нэг сараачсан цаас барьчихаад л алийг нь ч хийнэ гээд явахаар яаж болохов дээ, ойлгомжтой. Радиогийн жүжиг гэхэд л бас тэс өөр байна ш дээ. Энэ мэт ялгааг манайхан ойлгож байна уу, ер нь. Би 1996 онд байх аа, олон улсын радио жүжгийн уралдаанд шүүгчээр очдог юм байна. Шүүгчдийн дарга нь гэхэд л Зөвлөлтийн алдарт найруулагч Марлен Хуциев, тухайн фестивалийн зохион байгуулагч нь нэрт жүжигчин Олег Табаков нар байсан. Тэгсэн нөгөө хоёр чинь асууж байна. Радиогийн сценари гэж яг юу байна вэ гэж. Ялгааг нь хараад байгаа байхгүй юу. -Одоо тэгээд эрхбиш ойлгож эхэлж байгаа байлгүй дээ? -Саяхан найруулагч Төрмөнх кино сценарийн “Библи”-ийг орчуулж гаргасан байна лээ. Ухаандаа орчин үеийн киноны стандартыг таниулах гээд байна л даа. Тухайлбал Холливудийн “ном”-оор бол 8-10 дүр гарч ирж байж гэмт хэргийн ертөнц дүрслэгдлээ гэж үздэг юм байна. Хэрэв тэдгээр дүрүүд нь байхгүй бол стандартын бус зохиол гэх юм байна л даа. Үүнээс л залуус суралцах гээд байгаа. -Манайд түүхэн сэдэвтэй бүтээл зонхилоод эсвэл илүү нийтэд хүрээд, харин “урбан” “хотын” сэтгэлгээтэй бүтээл хоцроод байгаа юм шиг санагддаг. Тийм тал бий юу ? Байгаа бол манай үзэгчдийн бүтэцтэй холбоотой юу? -Аливаа юмыг дотор нь бужигнаж байгаад шүүмжлэх бол амархан л даа. Уг нь бол бүтээлч сэтгэлгээтэй хүн бол хөндлөнгөөс харж сурах ёстой юм. Өөрөөр хэлбэл, харь улсад оччихоод эргээд ирэхээр олон зүйл өөр харагдаж эхэлнэ. Энэ чухал шүү. Дуурийн театр гээд байна. Сайхан хөгжиж байна, битгий л устгачихаасай гэж би боддог юм. Яагаад гэвэл түрүүчийн чиний хайгаад асуугаад байгаа зүйл чинь тэнд бий. Дарга нь Сэргэлэн гээд хоёр ч хэлтэй, өөрөөр хэлбэл хөндлөнгөөс харж хийж байгаа хүн байгаа юм. Нэг талаас ийм. Нөгөө талаас бид хаашаа явж байна гэдэг бол өөрөө дэмий асуулт л даа. Бас л миний зөрчилтэй ханддаг асуудал. Харин илүү нарийн мэргэших тухай ярих нь чухал байгаа юм. Яг энэ асуудлаар бол хэлэх юм их. -Жишээ нь.... -Танай хэвлэл мэдээлэл байна. Телевиз гэхэд л том салбар болсон. Гэтэл хөгжиж өгөхгүй л байгаа биз дээ. Яагаад гэхээр цензур байхгүй, чадвараараа өрсөлдөхөө байчихсан. Дээр нь танил тал, энэ тэрээрээ багаа бүрдүүлдэг бололтой юм. Тэгэхээр яаж хөгжих юм бэ. Үсэг гаргахгүй хүүхдийг эфирт гаргачихаж байгаа байхгүй юу. Биднийг Үндэсний радио,телевизэд байхад гадаад мэдээг тухайн үедээ үлгэр жишээ болж байсан нэвтрүүлэгчид болох хоёр Чулуунбатын хэмжээнд очиж байж л уншина шүү гэдэг байсан. Тийм мэргэжлийн цензур чинь байх ёстой юм. Одоо хаана байна? Ийм зүйл байхгүйгээр нөгөө “профессионализм” гэж яриад хэрэггүй. Чи хараарай, одоо телевизийн ихэнх эфирийг баахан “ян, ян” хийсэн дуутай хүүхнүүдээр дүүргэсэн байгаа. Юун тэндээс урлаг үнэртэх, хэрүүлийн цуурай шиг л юм яваад байна ш дээ. -Дээр ярьсантай холбоотой бас нэг зүйл асуухад театрийн үзэгчдийг ер нь бэлтгэх ёстой юу ? Жишээ нь, кино гаргахын өмнө тайлбар хийдэг боллоо. Үүн шиг менежмент театрт бий болгох гэдэг ч юм уу? -Ямар ч байсан тийм менежмент хэрэгтэй. Ойлгож байгаа биз. Тэгэхдээ киноны өмнө тайлбар хийх бол “оройтсон бороо”. Шуудхан хэлэхэд одоо 35-аас дээш насныхантай нэг их орооцолдоод хэрэггүй. Тэд чинь дууссан, за..(инээв) Үе солигдож байна ш дээ. Арай л залуу үе рүү харин орох хэрэгтэй. Чи яадаг байсан юм мэдэхгүй, намайг хүүхэд байхад хичээлийн амралтын үеэр албадлагаар үзвэрийн билет өгдөг байлаа. Дуурийн, драмын театрт, тэгээд Хүүхэлдэйн театрт нэг билет гээд л өгдөг байсан. Чи санаж байна уу ? -Нээрээ тийм байдлаар “Спартак” бүжгэн жүжиг үзсэн юм байна шүү. Харж байгаа биз, мартагддаггүй байхгүй юу. Би багадаа үзсэн “Хярааны хонхорт” гээд нэг жүжгийг ерөөсөө мартдаггүй юм. Одоо 50 гарчихаад байхад тэр жүжгийг үзээд төрсөн сэтгэгдэл салахгүй л байгаа юм даа. -Та тэгэхэд хэдтэй байсан бэ ? -Би 6-р ангийн сурагч байсан гэдэг чинь 13-14 настай л байсан байх. Тэглээ гээд урлагийн хүн болсон ч гэж хэлэхгүй л дээ. Харин наад зах нь л эх оронч байх сэтгэгдэл олж авч байгаа юм. Тэгэхдээ сайн үзэгч бэлтгэж байна гэх зэргээр тунхаглаад хэрэггүй. Зүгээр л хүүхдүүдэд билет тараагаад үзвэр үзүүлдэг болчих хэрэгтэй. Тэд чинь театрт орохоороо өндөр багана хараад гайхна, бас эрхэмсэг орчныг нь мэдэрч эмээнэ, хав харанхуйд гэнэт хөшиг нээгдээд хөгжим дуугарахаар цочно, айна...энэ олон “реакци” чинь гүн сэтгэгдэл үлдээж байгаа юм. Дээр нь хүмүүжүүлж байна. Олон зууны уламжлалтай өрнөдөд гэхэд театрт үзвэр үзэх хүмүүжлийн дарааллууд байдаг юм байна л даа. Эхлээд театрын интерьертэй танилцдаг гэж байгаа юм. Нөгөө багана, тайз, чимэглэлүүд гээд л... Дараа нь хажууд суусан хүмүүсийнхээ хувцаслалтыг нь харж сурдаг юм байна. Яаж ингэж гоё хувцаслах вэ, биеэ яаж авч явах вэ гэж харна,тийм үү. Харин дөрөв, тав дахь удаагаа үзвэр үзэхээрээ жинхэнэ урлагийн бүтээлээ харж, ойлгож, үнэлж сурч эхэлдэг гэж байгаа. Бид хүүхдүүдээ үүнд л сургаж эхлэхгүй бол одоогийх шиг пальтотойгоо суучихсөөн, “чипс” идсэн шигээ хэвээрээ л үлдэнэ л дээ. Юу гээч, ер нь бол оюун санааны хувьсгалыг бид хийж чадахгүй байна. Өөрчлөгдөхгүй байгаа юм. Одоо юу гэдэг гээч, “Ард түмэндээ л таалагдаж л байвал бол оо” гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр худлаа л нижигнэтэл алга ташаад байх юм бол яаж чансааг тодорхойлох вэ дээ. Театрт хүн дүүрээд байна гэж баярлах бол нэг хэрэг. Жинхэнэ үзэгчид биш л бол зай бөглөх нь чухал бус. Эпилог буюу хамгийн их зөрчлийн эзэн -Ингэхэд нөгөө хонио барьж авья гэдэг шиг “19” рүүгээ эргэж орох уу даа? -Үгүй одоо чи л мэднэ ш дээ -Жүжигчдийн сонголтыг тус, тусдаа хийсэн үү? Тэгсэн, тусдаа л сонгосон. Ер нь байна ш дээ, дүр сонгоход тогтсон жор байдаггүй юм. Зохиолчийн санаагаа л ойлгож байж дүрээ сонгодог. Заавал алдартай, “гавъяат”-тай гээд байх юм байхгүй. Би бол дүрийн жүжигчнээ тийм үзүүлэлт харж сонгодог ч үгүй. -Гол дүр чинь хүүхэд байсан байх аа? -Тийм. Ганболд, оператор Отгонзориг хоёр л тэр хүүхдийг олсон. Яг л олсон доо. -Олны анхаарал татсан нэртэй жүжигчид тэгээд байхгүй хэрэг үү? -Миний хэсэг дээр бараг байхгүй. Тэгэхдээ жүжигчний мэргэжлийн хүмүүс л байгаа. Нэг кинонд Богдын залуу насны дүрд тоглосон залуу бол бий. Гэхдээ хүмүүст сайн танил болж амжаагүй л болов уу. Ихэнх нь шинэ гарч ирэх хүмүүс. -30 минутын киног ямар хугацаанд авав? -Зураг эхэлснээс хойш арав гаруй хоног болсон шүү. Манай “Хамба” студийн Ганболд найруулагч маань зохион байгуулалтыг маш сайн хийсэн. Жишээ нь, жүжигчдийг бүр хотоос авч гараад, нэг газар хорьж байрлуулж, зургаа дуустал тусгаарладаг болчихсон юм байна, хөөе. Ийм санаа Баатар найруулагчид орж ирэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхгүй болохоор жүжигчид маань ийшээ ч нэг явна, тийшээ ч ороод ирье гээд ажил цалгардуулдаг юм байна л даа. Гэх мэт зохион байгуулалтын ажил сайн хийгдсэн тулдаа богино хугацаанд их ажил амжуулж байна. Гол нь бол санасандаа хүрчихлээ л гэж бодоод нэг сайхан амьсгаа аваад л сууж байна даа. -Жүжигчид гэснээс Холливудийн стандарт орж ирлээ гэж түрүү ярьсан. Тэгэхээр өмнө нь байснаас жүжигчид арай өөр стандарт барьж явах болох нь ээ? -Жүжигчдийн дүрд хувилах хоёр үндсэн арга л байдаг юм даа. Станиславскийн болон Брехтийн арга гэж бий. Эхнийх нь болохоор оросууд “переживание” гэж хэлдэг арга л даа. Жүжигчин дүрдээ ордог байхгүй юу. Бүр дотор нь орж хувилаад бүтээдэг гэх юм уу даа. Их амаргүй л дээ. Оросын мундаг жүжигчид Александр Абдулов гээд томчууд үүнээс болоод амь насаа алдсан ч гэж ярьдаг л юм. Сүүлд Олег Янковский ч бас тэгсэн гэсэн. Манай Гантөмөр гуай бас тэгж хувилдаг байхгүй юу. Ухаандаа чиний дүрд хувилахын тулд чамайг судалж эхэлнэ. Яг чи л болно гэсэн үг. Нөгөө арга нь болохоор “представление” гэсэн арга. Дүрээ төсөөллийн бүтээл болгоно гэх үү дээ. Зүгээр л чамайг үзүүлдэг. Ийм аргыг хэрэглэдэг дорно дахины урлагууд бий л дээ. Кабуки театр, хятад ший гэх зэрэг. Одоо манайхан яаж байна гэхээр дээр хэлсэн хоёр арга хоёулаа байна. Тэгсэн мөртлөө дээр нь “би” гэсэн бас нэг юм байдаг болчихсон. -Тэр нь яана гэсэн үг юм? -Үгүй яахав дээ, өөрөөрөө тодорч гарах гэсэн хүсэл юм уу, хаашаа юм. Би хэлдэг юм, “Чи зүгээр өөрийгөө хая аа зүгээр. Дүрээ тогло” гээд байхад л “үгүй” л гээд байна. Өөрөөр хэлбэл, би яаж гоё харагдах бол гэдэг ч юм уу, нөгөө дээр хэлсэн хоёр арга дээр чинь юм нэмээд байна ш дээ. Урлагаасаа илүү өөрийгөө харуулах гээд байгаа юм. Түүнээсээ болоод инээдтэй юм болж байсан түүх манай театрт ч гарч байсан, Нямгаваагийнхад ч гарч байсан. Нэг жүжигчин үзэгчдийн дотор амраг нь сууж байхыг харчихаж л дээ. Тэгээд зохиолынхоо үгийг түүндээ зориулж байгаа юм шиг харагдуулах гэж урагшаа тэмүүлж байгаад тайзны урд талын хөгжимчид суудаг хөндий рүү уначихгүй юу. Юун тэр жүжиг мүжиг вэ л болно биз дээ. Тийм тохиолдол нэг биш удаа гарсан шүү. Харин манай энэ киноны жүжигчид дотор тийм балай амьтад байхгүй ээ....Хөөе ингээд одоо болих уу... Чи чинь 19 минут ч бил үү ярилцана ч гэх шиг юм яриад байсан, зөндөө л удлаа ш дээ. -За, за уучлаарай. Нээрээ ингэхэд таны эгдүүцдэг зүйл юу вэ? -Үгүй ер...яг одоо бол чи л байна. За за, тоглосийн шүү. Би чамд яг үнэнээ хэлэх үү...Хамгийн их эгдүүцдэг зүйл маань би өөрөө л байгаа юм. Заримдаа би өөртөө аймаар их дургүй хүрдэг байхгүй юу. Өөрөө өөртэйгээ маш их зөрчилтэй. Уран бүтээл дээр ч, амьдрал дээр ч... М.ТҮМЭННАСТ | урлаг соёл |
“Нийгмийн сүлжээ” киноны оскарын шагналт зохиогч Стив Жобсын амьдрал намтрыг барьж авахаар боллоо гэж Sony Pictures Entertainment мэдээллээ. Кино зохиолч Аарон Соркин сэтгүүлч Уолтер Айзексоны бичсэн Apple-ийг үүсгэн байгуулагчийн намтрыг кино зохиол болгох юм. Айзексоны намтар Жобсыг нас барсны дараа дэндүү хэтэрсэн их хувиар борлогдож байсан билээ. Продюсер Скотт Рудин (зүүн талд), зохиолч Аарон Соркин нар "Нийгмийн сүлжээ"-ний амжилтыг давтах уу? Фото Godlis Sony Pictures-ийн удирдагчдын нэг Эми Паскал Стив Жобсын туулсан амьдрал бол тун өвөрмөц гэж онцолж байна. Энэ хүн манай цаг үеийн төдийгүй нийт хүн төрөлхтний түүхийн хувьд хамгийн нөлөө бүхий, хувьсгалч хүний нэг гэж тэрээр дүгнэжээ. Тэгэхээр, түүний бодлоор, өнөөдөр Холливудад ажиллаж байгаа зохиолчдын хэн нь ч ийм ер бусын амьдралыг дэлгэцэнд буулгаж чадахгүй юм байна. Шинэ кино яг л Жобсын адилаар “сэтгэл татам, хөгжилтэй бас зөрчилтэй” байх юм байна. Төслийн продюсерээр ажиллах зөвшөөрлөө Марк Гордон (“Цэрэг Райныг авар”, “Хурд”), Скотт Рудин (“Труманы шоу”, “Нийгмийн сүлжээ”), мөн олны танил бус Гаймон Кесседи нар өгөөд байна. Киног Columbia Pictures бүтээх бололтой. Ноён Айзексоны “Стив Жобс” нэртэй ном хэвлэгдээд жил болоогүй ч хоёр сая гаруй хувь борлогдсон билээ. Энэ ном мөн Amazon интернет дэлгүүрийн бүхий л түүхийн гол бестселлэр болсон юм. Соркин харин Гарвардын Их Сургуулийн оюутны байранд ирээдүйн Facebook дээр ажиллаж байгаа Марк Цукербергийн талаар өгүүлдэг “Нийгмийн сүлжээ” блокбастерын зориулан зохицолдуулсан (Adapted Screenplay) кино зохиолоороо Оскарын шагнал хүртсэн билээ. Зохиолчийн бусад ажлаас дурдвал “Хэдэн сайн залуу” (Том Круз, Жек Николс, 1992), “Бүгдийг өөрчилсөн хүн” (Брэд Питт, Робин Райт, 2011) зэрэг бүтээл байна. Тэрээр мөн сенатор Жон Эдвардсын улс төрчийн намтрын төгсгөлийн тухай өгүүлсэн Эндрю Янгийн “Улс төрч” номын зохицолдуулан зохиох эрхийг авсан бөгөөд гэхдээ эхлээд “Стив Жобс”-ыг нухна гэж Sony-гийнхон онцолж байна. Эштон Катчер Энэ бол манай цаг үеийн хамгийн алдартай хүмүүсийн нэгнийх нь дүрийг дэлгэцэнд буулгах гэсэн цорын ганц оролдлого биш юм. Саяхан “Жобс” хэмээх томруун нэртэй бие даасан кинонд Стивийн дүрд Эштон Катчер тоглох тухай зарласан билээ. Энэ бүтээлд зүгээр л нэг дураараа хиппи байх үеэс нь авахуулаад их багшийн бүхий л амьдралын харгуйг хамж үзүүлнэ гэж амлацгааж байгаа юм. Киног Мэтт Уитлигийн зохиолоор Жошуа Майкл Штерн гэгч хийх юм байна. Зураг авалт тун удахгүй эхлэх бөгөөд харин агуу Катчер “Хоёр хагас эр хүн” хит цувралынхаа дараа түр амсхийгээд байгаа юм. Эх сурвалж: Франс Пресс | урлаг соёл |
“Боловсрол” суваг телевиз, “Криэтив” студи хамтран бүтээсэн “Наран мандах нутаг” олон ангит уран сайхны кино энэ долоо хоногоос эхлэн “Боловсрол” суваг телевизийн дэлгэцээр гарч эхэллээ. Үдэш бүр 20.30 минутад үзэгчдэд хүрч буй “Наран мандах нутаг” кинонд залуу найрулагч Б.Чингүүн ажилласан юм. Сүхбаатар аймгийн 70 жилийн ойг угтаж "Мөнхчулуун" сангийн ивээн тэтгэлгээр хийсэн уг киноны гол дүрд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Х.Ганхуяг, Соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, "Хэцүү анги" киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэг, "Тусгай салаа" киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин Б.Болдбаатар, Ч.Ганбаатар нар болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчид тогложээ. “Амьддаа бие биеэ хайрла...” Нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар агсан нэгэн цагт ингэж хэлж хүн хүнээ хайрлахын утга учрыг бидэнд мэдрүүлсэн. Эгэл атлаа энгүй энэ үгийн үнэ цэнийг бидэнд дахин мэдрүүлэх “Наран мандах нутаг” олон ангит киног О.Дашбалбарын агсны төрж, өссөн тэр л нутагт бүтээжээ. Халуун залуу нас, хайр дурлал, хэзээ ч мартаж болохгүй учрал гээд хүний амьдралын сайхан бүхнийг уран бүтээлчид нь энэхүү кинондоо харуулахыг зорьжээ. Г.Даша | урлаг соёл |
Batman Dark Knight Rises кино долдугаар сарын 20-нд албан ёсоор театрт нээлтээ хийх гэж байна. Batman-ий шинэ цуврал гарахад одоогийн байдлаар ердөө 11 хоног үлджээ. Харин Batman киноны бүтээгчид уг киног нээлтээ хийхийг тэсэн ядан хүлээж байгаа сая сая фэнүүддээ зориулан 13 минутын богино хэмжээний кино гаргажээ. Энэхүү кино нь Batman Dark Knight Rises киноны зураг авалтын хэсгүүдээс харуулах ба киноны гол дүрүүд болон найруулагчтай хийсэн ярилцлага зэргийг багтаасан байна. Уг киног энд дарж үзээрэй Т.МӨНХТҮВШИН | урлаг соёл |
Найруулагч Б.Чингүүн ээлжит бэлгээ удахгүй тохиох эр үрсийн баярт зориулан дэлгэх гэж байна. Богино хэмжээний уран бүтээлүүдээрээ Монголын кино урлагт өөрийн байр суурийг хэдийнээ эзэлсэн тэрбээр хамгийн сүүлд олон ангит кинонд анх удаа хүч үзсэн. “Боловсрол суваг” телевизээр үдэш бүр таньд хүрч буй “Наран мандах нутаг” киног найруулсан Б.Чингүүн саяхан “Ээжээ таньд баярлалаа” нэртэй богино хэмжээний киноныхоо зураг авалтад оржээ. Энэ бүтээлийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Дэлгэржаргал, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, жүжигчин А.Ганчимэг нар тогложээ. Б.Чингүүний шинэ уран бүтээл ирэх зургадугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. “Ээжээ таньд баярлалаа” богино хэмжээний киноны зураг авалтын зургуудыг ЭНД дарж сонирхоно уу. Г.ДАША | урлаг соёл |
“Тэнгис” кино театрын дэлгэцнээ маргааш 17.00 цагт “19” нэртэй уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийжээ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичсэн бол УДЭТ-ын найруулагчаар Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар ажиллажээ. Энэхүү бүтээлийнхээ тухай ерөнхий продюсераар ажилласан Баабар “Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон” хэмээн ярьсан юм. Киноны хэсэг бүрт нэг дүрийг өөр өөр жүжигчид бүтээжээ. Кино багийнхан энэхүү бүтээлд олны танил жүжигчдийг сонгоогүй нь цаашид хөгжиж буй энэ салбарт шинэ нүүр царай гаргахыг зорьсонтой нь холбоотой гэнэ. Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар тогложээ. Энэ хэсэгт хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч И.Нямгаваа “артхаус” төрлөөр сонирхол татахуйц харуулсан байна. Сонирхуулахад, найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл хоорондоо ямар ч зөвшилцөөнгүй гүйцэтгэсэн нь киног улам бүр сонирхолтой болгож байгаа юм. Ингээд “19” киноны гуравдугаар хэсэг буюу сүүлийн хэсгийн зохиолыг бичсэн зохиолч Г.Анхбаяртай уулзлаа. Түүний бичсэн зохиолыг найруулагч И.Нямгаваа артхаус төрлөөр найруулан дэлгэцнээ амилуулсан байна. -Та "19" киноны гуравдугаар хэсгийн зохиолыг бичсэн. Гол дүрийн залуу Үүрцайхад таны зохиол дээр юу тохиолддог талаар сонирхуулахгүй юу? -Үйл явдалын хувьд гэх юм бол үзэж байгаад мэдэх хэрэгтэй байх, одоо ярьчихаар хэтэрхий хайран байна. Ерөнхийдөө би яагаад анх энэ киноны зохиолыг бичих болсон бэ гэхээр өнгөрсөн өвөл надад нэг аятайхан киноны санаа төрсөн юм. Хорхой хүрээд, бичмээр санагдаад нэг бүтэн киноны 100 орчим хуудас зохиол бичээд түүнийгээ Баабар ахад үзүүлсэн. “Би нэг ийм кино зохиол бичлээ, та нэг хараач. Үүнийг кино болговол ямар вэ” гэж харуулсан. Баабар ах түүнийг уншиж үзээд “Таалагдаж байна, хоёулаа чиний санааг амилуулаад кино болгоё. Гэхдээ яг энэ бүтнээр нь биш, үндсэндээ чиний санааг үлдээгээд бусдыг нь арай өөр маягаар хийе” гэсэн. Баабар ах киног шинэ маягаар хийх санаа төрсөн юм байна лээ. Тэгээд Монголын шилдэг найруулагчдыг урьж авчраад киногоо гурван хэсэгт хуваагаад хийсэн. Ерөнхийдөө манай кино зохиол маань нэг залуугийн бага наснаас эхлээд залуу нас хүртэлх амьдралыг харуулдаг. Түүний залуу насанд амьдралын үнэ цэнийг харуулсан нэг зүйл тохиолдоно. Тэр нь юу ч байж болно. Хайр дурлал ч юм уу, гэмт хэрэг гээд юу ч тохиолдож болно. Тэрийг та бүхэн энэ киноноос харах байх. Залуугийн амьдралыг бага нас, өсвөр нас, залуу нас гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагаад гурван том найруулагчид өгчихье. Чи өөрөө энэ гурваас аль нэгийг нь сонго гэсэн. Өөр өөр найруулагч, зохиолч нар нь хоорондоо мэдэхгүйгээр тусдаа хийсэн. Би үндсэндээ киноны сүүлийн хэсэг гол хэсэг байдаг болохоор сүүлийн хэсгийг бичихээр болоод хуучин зохиолоо жаахан өөрчлөөд шинэ юмнууд нэмээд, сайжруулж засаад бичсэн. Анхны маань бүрэн хэмжээний киноны зохиол маань ийнхүү кино болон түүнийг том том найруулагчдаар амилуулна гэхээр маш их сэтгэл хөдөлж байна. Ялангуяа миний бичсэн киноны сүүлийн хэсгийг И.Нямгаваа найруулагч найруулсан. Түүнтэй анх уулзахдаа зохиолыг маань яадаг бол, аваад шидчих болов уу гэж жаахан эмээж байсан. Харин И.Нямгаваа гуай их гайгүй сайхан хүлээж аваад кино хийхээр болоход нь үнэхээр их баярласан. Тэгээд л үндсэндээ кино маань бэлэн болсон доо. Энэ сарын 11-нд киноны гурван багийн уран бүтээлчид анх удаа нэг цуглаж уулзсан. Маш сонирхолтой байсан. Ерөнхийдөө гурван найруулагч маань өөр өөрсдийнхөөрөө хийсэн байна лээ. И.Нямгаваа найруулагч миний зохиол дээр өөрийнхөө мундаг санаануудыг нэмээд маш гоё болгосон байсан. Түүнийг хараад сэтгэл үнэхээр их хөдөлсөн. -Нөгөө хоёр хэсгийг нь үзсэн үү. Зохиолтой нь танилцаж амжсан уу? -Яахав, зохиолыг нь би гадарлаж байсан ч гэсэн яг ч тийм сайн мэдээгүй байсан. Кинон дээрээсээ л харсан. Зохиолоо хоорондоо ярилцаж, мэдээгүй бичсэн гэхэд их давгүй нийлж тохирч байсан. Үндсэндээ миний анх гаргаж байсан зохиол бол шал өөр, байхгүй болчихсон байсан. Тэндээс дүрүүдийн нэр л үлдсэн. Бусдыг нь манай зохиолч найруулагчид өөрсдийнхөөрөө хийсэн. -Энэ зохиолын анхны хувилбараасаа сонирхуулбал? -Анхны зохиолын хувилбар болохоор бялуун дээр лаа тавин шүдэнз асаагаад, тэгэхээр нэг насных нь амьдрал гараад гэх мэтчилэнгээр арван найман ширхэг лаа асаан 18 хүртэлх амьдралыг нь гаргадаг. Гэхдээ 18 хүүхэд олох амаргүй болохоор зарим нэг насыг нь алгасаад үндсэндээ гурван хэсэгт хуваасан. Тэгээд 19 дэхь лаагаа асаах эсэх нь яаж амьдралд буух вэ, 19 дэх лаа асахыг тулд ямар амьдрал болох ёстой юм гэх мэтчилэн. Киноны анхны санаа ийм байсан. 1990 онд төрсөн ардчилал хүний дүрд хувилсан бол яах байсан бэ? Тэр 18-тайдаа нэг юманд өртөж, харин 19 хүрч чадах юм уу үгүй юу уу гэсэн үндсэн санаатай байсан нь Баабар ахад их таалагдаж, энэ санааг аван кино болгоё гэж шийдсэн. -Киног долдугаар сарын 1-ний үйл явдлын тухай хийсэн гэж гадуур бор шувуу нисээд байгаа? -Киног маань долдугаар сарын 1-тэй хэтэрхий холбож битгий ойлго. Хүмүүс долдугаар сарын 1-н гэхээр улс төр гэж бодоод киноноос маань айж магадгүй. Айх зүйл юу ч байхгүй. Миний зохиол дээр анх долдугаар сарын 1-ний тухай дурдаа ч үгүй байсан. Сураг сонсоход хүмүүс үүнийг долдугаар сарын 1-ний тухай кино гээд яриад байгаа юм байна лээ. Үүнд итгэх хэрэггүй. Энэ хурц сэдвийг ярьсаар байгаад хүмүүс уйдчихсан байна шүү дээ. Манай кинонд ямар ч улс төр байхгүй. Үүнийг би итгэлтэй хэлж байна. Эхний хоёр хэсгийг ч гэсэн би үзсэн. Ямар ч улс төр байхгүй. Зүгээр хүний амьдралын хар цагааны тухай л гардаг. -Би киноны гуравдугаар хэсгээс “тест” хийж байхад үзсэн л дээ. Өнгө будаг, зураг авалтын шийдэл гээд үлгэрийн юм шиг байсан. Та зураг авалт дээр та өөрөө байсан уу? -Харамсалтай нь зург авалт дээр тухайн үеийн ажил хэргээс болоод би байж чадаагүй. Нямгаваа найруулагч “Чи зохиол бичдэг байж, зураг авалтад цуг байгаад оролцохгүй яасан юм бэ” гэж жаахан зэмлэнгүй байсан. Аргагүй л дээ. Тухайн үед би жаахан бэргээд очиж чадаагүй. Нэртэй найруулагч нар маань өөрсдийнхөө сайн гэсэн хүмүүсээр багаа бүрдүүлэн ажилласан. Тэр баг дунд орохоос жаахан нэрэлхээд очиж амжаагүй. Хэрвээ очсон бол тэр дунд өөрийнхөө жижигхэн санаануудыг ч гэсэн оруулж амжих байсан байх. -Кино зохиолоо яаж бичсэн бэ? Эхлээд ном бичиж байгаа юм шиг бичээд дараа нь кино зохиолын хэлбэрт оруулсан уу, эсвэл шууд л бичсэн үү? -Би анхны хуучин зохиолоо бол шууд бичсэн. Ерөнхийдөө бүрэн хэмжээний кино зохиол 100-110 хуудастай байх ёстой юм байна лээ. Минийх эхлээд 120 хуудастай болчихсон. Түүнийгээ хасаад, танаад, хүнд уншуулаад, багасгасаар байгаад 100 хуудас болгосон. Тэр зохиол маань үндсэндээ байхгүй болоод санаа нь л үлдсэн дээ. Гэхдээ үүнд харамсахгүй байна. Нэгэнт бүтээл нь гоё юм болж байхад харамсаад яахав. -Дараагийн удаа таньд зохиол бичих санал ирвэл дуртай хүлээж авах уу? -Тэгэлгүй яахав. Дуртайяа хүлээн зөвшөөрнө. Улаан цайм улс төрийн ч юм уу үзэл суртлын зүйл орохгүй бол хүлээж авахдаа дуртай байх болно. -Та ер нь хэзээнээс зохиол бичиж эхэлсэн бэ? -Би өөрөө хэрэглээний математикч мэргэжилтэй хүн л дээ. Одоо МУИС-ын математик, комьпютерийн сургуульд багшилдаг. Гэхдээ хүүхэд байхаасаа нэг зүйлийг маш их мөрөөддөг байсан. Кино зохиох юмсан, найруулах юмсан, хийх юмсан гэж мөрөөддөг байсан. Миний анхны кино зохиол маягаар бичсэн ажил гэх юм бол Боловсрол телевизийн нэг олон ангит бүтээл байгаа. Ирэх намраас дэлгэцнээ гарах байх. Тэр 60 ангит киноны 14 ангийн зохиолыг манай бас нэг баг хамтраад бичсэн. Тэр миний анхны бичсэн киноны зохиол байсан болохоор тэр маань саяны ажилд маш том туршлага болж өгсөн. Би байнга математик гэж байдаг учраас толгойгоо жаахан амраах хэрэгтэй шүү дээ. Юм бичиж, хэт логик юмнаас жаахан салж, амрааж утга уянгын урлагийн юм хийх нь гоё амралт болдог юм. Ер нь цаашдаа бичнэ гэж бодож байгаа. -Ямар төрөл жанраар бичье гэж бодож байна? -Одоохондоо төрөл жанр гэх зүйл алга. Би чинь залуу. Бас жаахан эмзэг зохиолч гэдэг утгаараа танигдах хэрэгтэй байна. -Таны багын мөрөөдөл кино зохиол бичих гэсэн шүү дээ. Ер нь энэ чиглэлээр дагнах уу? -Одоохондоо тэгж бодоогүй байгаа ч яваандаа яахыг мэдэхгүй байна. Сүүлийн 20 жилд хийгдсэн манай кинонуудын зохиол ямар байгааг манайхан өөрсдөө харж байгаа. Тэгэхээр надад ч гэсэн шүүмжлүүштэй зүйл их байдаг. Юмыг гаднаас нь харж шүүмжилж байхаар өөрөө хийе л дээ, бичээд үзье гэж бодсон. Залуу хүний хувьд энэ “19” гэдэг бүтээл бусдад танигдах том боломж болсон. Хэдийгээр зохиолоо жаахан эвдүүлээд сэтгэл жаахан дурамжхан байгаа ч баярласан сэтгэл нь гомдсон сэтгэлээсээ 30 дахин илүү байна. Залуу хүний хувьд ийм том найруулагч, продюссерууд миний зохиолыг тоож, кино болгож байгаад маш их баяртай байна. -И.Нямгаваа найруулагчийн бүтээлүүдээс таны сэтгэлд хүрч, толгойд чинь байнга байдаг бүтээл гэвэл? -“Гарын таван хуруу” шүү дээ. Тэр кинонд бидний анзаардаггүй зүйлс олон бий. Үзэх тусам шинэ зүйлсийг олж хардаг. Одоогийн кинонуудад дутагдаад байгаа зүйл бол тэр л гэж боддог. Жижиг зүйлсийг шууд хэлэхгүйгээр, яриагүйгээр ойлгуулж болно. Энэ утас муу гэдгийг хэлэхийн тулд “энэ ямар муухай утас вэ” гэдэг яриа бол хамгийн муу зохиол байдаг юм байна л даа. Үүнийг өөрөөр олон янзаар хэлж болно. Таалагдахгүй байх юм бол “өө нэг утас мутсаар ярьчих юмсан” гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс Нямгаваа найруулагчийн зохиол дээр их байдаг. Түүний хамгийн сайн хийц бол “Гарын таван хуруу” кино. -Таны бодлоор Монголын кино урлаг яагаад дэлхийн тавцанд гарч чадахгүй байгаа гэж боддог вэ? -Манай кино урлаг гэлтгүй шоу бизнес яагаад дэлхийн төвшнөөс ийм хол хоцорсон, инээдтэй зүйлс хийгээд байна вэ гэдгийг би спорттой харьцуулж ярья л даа. Монголын спортын хөгжил ер нь дэлхийн төвшинд хүрчихлээ шүү дээ. Яахав, хөлбөмбөг гэх мэт багийн спортыг тооцохгүй бол. Манайх, бокс, жудо, буудлага гээд олон төрлөөрөө дэлхийд төвшинд өрсөлддөг. Гэтэл урлаг гэхээр байхгүй болчихдог. Яагаад урлаг дэлхийн төвшинд гарахгүй байна гэдгийг би нэг шалтгаантай гэж боддог. Спорт болохоор Монголын 21 аймгаас бүх спортод авъяастай хүмүүсийг гаргаж ирж чадаж байна. Спорт, урлаг хоёр адилхан шүү дээ. Төрөлхийн авъяас байхгүй бол чи мянга сургуулийг нь төгслөө гээд, мянга эрдмийг нь уншлаа гээд нэмэргүй. Чи төрөлхийн авъяасгүй л бол мянга бэлтгэл хийгээд, сайн багш байгаад нэмэргүй. Сүүлийн үед манайд гарч байгаа кинонуудыг харахаар тоглож, найруулж, зохиолыг нь бичиж байгаа хэдхэн хүн л байна. Тэр хүмүүсээс яг тийм л зүйл гарна уу гэхээс шинэ зүйл гарахгүй шүү дээ. Монголын өнцөг булан бүрт тэр Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Баянхонгор аймагт бичих, жүжиглэх, найруулах авъяастай хэчнээн олон залуус байгаа бол. Тэд нарыг олж нээмээр байна шүү дээ. Манайд авъяас дутаад байна. Зүгээр л найруулагчийн гэр бүлд төрдөг ч юм уу, төрөлхийн найруулагч, урлагийн гэр бүлд төрчихсөн хүмүүс авъяастай ч байж магадгүй, авъяасгүй ч байж магадгүй. Хүмүүсийн уурыг жаахан хүргэх байх, гэхдээ энэ бол миний хувийн бодол. Одоо гарын арван хуруунд багтах жүжигчид л нэг газраа тоглож, гарын арван хуруунд багтах зохиолчид нэг юмаа бичээд найруулаад байна. Энэ тойргоосоо гараад тал талаас авъяасыг хайя л даа. Тэгж байж, яг спорт шиг ээ эрх орны өнцөг булан бүрээс авъяастнуудыг нээж илрүүлсэнээр Монголын урлаг хөгжих болов уу. Техник технологи талын асуудал дээр бол угаасаа мөнгө нь байхад аваад л ирнэ шүү дээ. Г.ДАША | урлаг соёл |
Улс төр дэх залуусын оролцоо болон үзэл санааны талаар өгүүлэх “The Wave” буюу “Давалгаа” уран сайхны киног “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ маргааш 15.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д үзүүлэх гэнэ. “Давалгаа” уран сайхны киног Германы кино найруулагч, зохиогч, жүжигчин Деннис Гансел найруулсан бөгөөд 2008 онд анх дэлгэцнээ гарсан даруйд нь 2,3 сая үзэгчид үзсэн ажээ. Бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү кино монгол хэлээр гарах ба дараа нь үзэгчдийн дунд чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна. У.БОЛОР | урлаг соёл |
“Тэнгис” кино театрын дэлгэцнээ өнөөдөр 17.00 цагт “19” нэртэй уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийжээ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичсэн бол УДЭТ-ын найруулагчаар Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар ажиллажээ. Энэхүү бүтээлийнхээ тухай ерөнхий продюсераар ажилласан Баабар “Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон” хэмээн ярьсан юм. Киноны хэсэг бүрт нэг дүрийг өөр өөр жүжигчид бүтээжээ. Кино багийнхан энэхүү бүтээлд олны танил жүжигчдийг сонгоогүй нь цаашид хөгжиж буй энэ салбарт шинэ нүүр царай гаргахыг зорьсонтой нь холбоотой гэнэ. Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар тогложээ. Энэ хэсэгт хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч И.Нямгаваа “артхаус” төрлөөр сонирхол татахуйц харуулсан байна. Сонирхуулахад, найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл хоорондоо ямар ч зөвшилцөөнгүй гүйцэтгэсэн нь киног улам бүр сонирхолтой болгож байгаа юм. С.СҮНДЭР | урлаг соёл |
Каннын 65 дахь кино наадмын тэргүүн шагнал “Алтан дал мод”-ны эзэн Австрийн найруулагч Майкл Ханеке боллоо. “Хайр” нэртэй кино нь түүнд уг нэр хүндтэй шагналыг авчирч өгчээ. Найруулагч өмнө нь 2009 онд “Цагаан тууз” киногоор мөн “Алтан дал мод” шагналын эзэн болж байсан гэнэ. Данийн кино жүжигчин Мэдс Миккелсен “Ан” киноны дүрээр, жүжигчин Кристина Флутур, Космина Стратан нар “Толгодын цаана” хэмээх румынь киноны дүрээр Каннын кино наадмын шилдэг дүрийн шагналын эзэд болжээ. Каннын 65 дахь кино наадмын шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр Их Британийн найруулагч Кен Лоуч “Тэнгэрийн хишиг” хэмээх бүтээлээр шалгарчээ. Каннын кино наадмын шилдгүүдийн нэрсийг ахлах шүүгч Нэнни Морети 12 хоног үргэлжилсэн кино наадмын сүүлчийн өдөр зарласан байна. Австрийн кино найруулагч Майкл Ханекегийн “Хайр” нэртэй шидээвэр бүтээлийг өнгөрсөн долоо хоногт Каннын кино наадамд дэлгэн үзүүлснээс хойш үзэгчид, шүүмжлэгчид ам сайтай байжээ. Жинхэнэ хайрын тухай сэтгэл хөдөлгөм түүх, гайхалтай зураг авалт, гол дүрийн жүжигчдийн чадварлаг тоглолт хосолж, киног шидээвэр бүтээл болгосон аж. “Цагаан тууз” киногоор “Алтан дал мод”, “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болж байсан Майкл Ханекегийн хувьд хайр дурлал дуртай сэдэв нь аж. Майкл Ханеке жинхэнэ хайр олон сорилтыг даван туулж буй тухай өгүүлдэг бүтээлдээ хөгшрөхөөс айдаг хүн төрөлхтөний айдсыг ч харуулсан ч мелодрам руу хэт хальтираагүй нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Н.ЭНХ | урлаг соёл |
Дэлхийн шилдэг кино “Максимус” нь дэлхийн шилдэг романыг Эртний Ромын эзэнт гүрэн буюу Цезарь хааны үеийн харгис хэрцгий засаглал, хаан ширээний төлөөх тэмцэл, аллага болон үнэнч хайр сэтгэл, өшөө хорсол, нэр хүнд, алдар нэрийн төлөөх цуст тулалдааны тухай бичсэн түүхэн зохиол аж. Энэхүү түүхэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн, найруулагч Ридли Скоттын бүтээл “Гладиатор” кино нь 2001 онд кино дэлгэцнээ гарч, дэлхийн шилдэг кино гэсэн тодотголыг авчээ. 2001 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зөвхөн “Гладиатор” киноных байсан гэж хэлж болно. “Дэлхийн шилдэг түүхэн кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг жүжигчид”, “Шилдэг зураглаач” зэрэг ихэнх шагналуудыг авч, мөн гурван “Алтан бөмбөрцөг” хүртсэн байна. “Гладиатор” киноны адал явдлаас уншигч та нартаа нэг бүрчлэн бичнэ гэвэл дуусахгүй гэдэг нь мэдээж. Эртний Ромын хаан ширээний төлөөх тэмцэл урт удаан хугацаагаар үргэлжилж, түүний хоморгонд олон сая хүн харгис хэрцгийгээр амь насаа алдаж байлаа. Кинонд нэр төр, алдар нэрийн төлөө юу ч хийхээс буцахгүй аймшигт алуурчин Коммодус болон эх орон, ард түмэн, гэх бүлийнхээ төлөө амь нас бие сэтгэлээ хайрлахгүйгээр тэмцэгч баатарлаг залуу Максимусын түүхийг өгүүлжээ. 180 онд Ромын Эзэнт Гүрэн аймшигт сүйрэлд өртөөд байлаа. Тэр үеийн хүмүүс өөрийн гэсэн үзэл бодолгүй, мухар сүсэгт хэт автагдсан, ядуу сэтгэлгээтэй ард түмэн байлаа. Шашны хар сүсэг, муу муухайд автагдсан нийгмийн харгис хэрцгий байдлыг устгаж, ард иргэддээ шинэ амьдралыг бэлэглэхийг зорьж тэмцсэн цөөхөн хэдэн хүний нэг нь Максимус гэгч баатарлаг эр ажээ. Амь биеэ хайрлахгүйгээр тулалдаж, баатарлаг гавьяа байгуулсан хатан зоригт Максимуст хаан ширээг залгамжлах шийдвэр гарсан ч тийм ч амар байсангүй. Тэрээр Ромыг удирдан жолоодохын тулд хайртай хүн бүхнээ золиосолно. Түүний гол өрсөлдөгч Ромын эзэн хаан Цезарийн хүү Коммодус билээ. Коммодус нь Ром эзэнт гүрний эзэн болно хэмээн үргэлж мөрөөддөг. Гэвч тэрээр бүхэл бүтэн улсыг удирдах нь битгий хэл өөрийгөө ч зөв жолоодоод авч явах чадваргүй нэгэн. Тиймээс эзэн хааны титмийг авах хүн бол зөвхөн Максимус гэж Цезарийн шийдвэртэй Коммодус огтхон ч эвлэрч чадахгүй байлаа. Тэрээр Цезарийн хүү биш, хэн нэгэн цэргийн жанжин Ромын Эзэнт Гүрний хаан байх ёсгүй хэмээн хорсон зэвүүцэж хаан ширээний төлөөх аймшигт дайн, тулааныг эхэлнэ. Тэр ч бүү хэл Коммодус хаан аав Цезарь болон Максимусын эхнэр, хүүхэд гэр бүлийнхнийг бүгдийг нь харгис хэрцгийгээр хороожээ. Максимус тэднийхээ өшөөг авахаар Испаниас Ромд ирлээ. Гэвч тэрээр Коммодус шиг шууд зэвсгийн хүчээр дайрсангүй, өшөө авах мөчөө тэвчээртэй хүлээж байлаа. Аавыгаа алсан Коммодус түүнийг өвчнөөр амь насаа алдлаа хэмээн ард түмэнд зарлаж өөрөө эзэнт гүрний хаанаар өргөмжилнө. Максимус ухаалаг сэргэлэн аргаар бага багаар түүний хаан ширээг унагааж байлаа. Үүний гол нууц нь тэрээр Коммодусын баруун гарын туслах болон зүсээ хувиргаж, Ромын шинэ хааны төлөө амь нас, бие сэтгэлээ хайрлахгүйгээр зүтгэнэ гэж түүний итгэлийг олж авна. Эзэнт гүрнээ ямар аргаар яаж авч явахаа ч мэдэхгүй Коммодусын сул талыг ашиглан Гладиатор Ромыг удирдах аргыг өөртөө ашигтайгаар эргүүлж байлаа. Бага багаар, аажим аажмаар алуурчин Коммодусын бүх булхайг ард түмэнд илчилж, дарлал мөлжлөгт идэгдэн ялзарсан засаглалтай Ром гүрнийг аймшигт сүйрлээс аварч байгаагаар кино төгсөнө. Муу зүйл хийснийхээ төлөө Коммодус ч амь насаа алдана. Зарим нэг кино шүүмжлэгчдийн шүүмжилснээр “Гладиатор” кино яг “Максимус” романд гардаг үйл явдлаар бүтээсэн нь гайхамшигтай сайхан боловч эзэн хаан болон баатруудын дүр төрхийг Ромын үеийн баатрын дүрээр биш хэтэрхий Ази тал руугаа гэр дундаа Хятадын баатруудын шинжийг агуулсан байна гэж үздэг аж. Б.БАДРАЛ ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN | урлаг соёл |
© Paramount Pictures Инээдмийн жүжигчин Саша Барон Коэн болон найруулагч Ларри Чарлз нарын “Дарангуйлагч” инээдмийн кино Казакстанд 5 сарын 17-ноос эхлэн хоёр долоо хоногийн турш гарсныхаа дараа дэлгэцнээс буулаа. Өнгөрсөн баасан гариг гэхэд кино тус улсын театруудын хөтөлбөрөөс алга болсон байлаа. Киног хаасан тухай Алматыгийн кинотеатрын ажилтнууд баталж байгаа юм. “Дарангуйлагч”-ийг эрхлэн гаргаж байсан “Интерфильм” компани энэ талаар тайлбар өгөхгүй байна. Өмнө нь энэхүү инээдмийн киног “оршин суугчдын оюуны онцлог”-оос шалтгаалан Тажикстанд гаргахыг хориглосон тухай тус улс дахь гадаад киног борлуулагч цорын ганц этгээд болох “Тантана” компани мэдэгдэж байсан юм. Мөн киног Туркменд гаргахгүй байгаа бөгөөд Дундад Азийн бусад улсад шинэ киноны нээлт 5 сарын 17-нд болсон билээ. Саша Барон Коэний тоглосон киног хориглож байсан тохиолдолд өмнө нь ч гарч байсан юм. Жишээ нь, 2006 онд түүний “Борат: Сүр жавхлант Казакстан улсын төлөө Америкийн хийсэн соёлын судалгаа” киног Казакстан болон Орост гаргахыг хориглож байлаа. Оросын хувь энэ нь порно төрлийн бус киног хориглосон анхны тохиолдол болж байсан байна. Эх сурвалж: РИА Новости | урлаг соёл |
Хүмүүний сэтгэлийг хөндөж чадахгүй юм бол хөнгөн бийрийг хөших юун гэдэг үг байдаг. Харин хүмүүний сонирхлыг хөндөж чадахгүй бол шоу хийгээд ч яах вэ гэдэг маягаар шоу бизнес өрнөдөг болсон, өнөөдөр Монголд. Өөрөөр хэлбэл, ямар нэг гайхалтай өрнөл, сэтгэл татам үйл явдлыг илэрхийлж, олны сонирхлыг татсан жүжигчин, дуучныг сонгоод гайхамшигтай сайхан ролик бүх телевизээр цацахад хүмүүсийн хөнгөн сэтгэлийн “бийр”-ийг татаж болдог. Угаасаа ч хүн гэдэг сониуч юм хойно бүх сувгаар явж байгаа сонирхол татам сурталчилгааг хараад тэр киног үзэхээс ч өөр яахав, үзэхгүй гээд ч яахав. Тийм ч учраас шоу зах зээлд гаргаж байгаа киноны нэр хийгээд сурталчилгаа нь тэр ч хөнгөн хийгээд гоёхон хүмүүсийн “бийр” ч юм уу сэтгэлийг хөндөх ёстой. Өнгөрч буй бямба гаригт буюу уржигдар нээлт нь болсон “19” киног шоу бизнесийн аль жанрт хамаатуулж болохыг хэлж чадахгүй нь. Яагаад гэвэл нэг их шоудаагүй, гял цал юм байхгүй. Гэхдээ хэчнээн шоудаагүй ч киног бүтээгчдийн нэрийг жагсаавал үнэн “аймаар”. Найруулагчид өнөөдөр хэн ч нэрийг нь сонсоод сүрдэм эрхмүүд Баатар, Балжинням, Нямдаваа, зохиогч нь /ерөнхий гэж өөрөө тодорхойлж байна лээ/ Цэнддоо гэхээр. Тэгээд киног бүтээгчдийг тайзан дээр гаргах гэсэн чинь бараг багтахгүй байсан гээд л бодчих, Хамгийн сонирхолтой нь нэг цаг гаруйн киног нэг найруулагч хийдэг. Гэтэл энэ киног гурван хүн хийсэн гэнэ ээ. Гурвуулаа “лайтай” найруулагч юм чинь хэн хэнийгээ үзэх гээд ч байгаа юмуу. Ийм гурван найруулагчийн бүтээлийг нэг дор үзэх нь бас сонирхолтой юм уу. Эхний 30 минут бол ядуухан бор өнгөтэй. Арга ч үгүй биз. Шагийн архи энэ тэргээд тухайн үеийн борогдуухан амьдралыг ерөнхийд нь илэрхийлсэн. Тэр үед бараг бүх хүний амьдрал хэцүү байсан юм чинь. Харин яг энэ хэсгийн хамгийн гол зангилаа бас өөрийнхаа дүрийг хамгийн сайн илэрхийдж чадсан нь жижигхэн Үүрцайх л. Аав нь үхсэн ээж нь амьдралаа бодохоос яахав дээ гэдгийг найруулагч энгийн өгүүлэмжээр илэрхийлэв. Дараагийн анги дээр Үүрцайхын цайлган нас, амсхийм хөөрхөн дурлалын түүх үргэлжилнэ. Энэ киноны эцсийн бөгөөд эмгэнэлтэй үе. Долдугаар сарын 1-нд таван хүн амиа алдсан эмгэнэлт түүх бий. Үүрцайх тэр дөрвөн хүнтэй хамтдаа байгаагүй ч гэсэн өөр ертөнц рүү тавуулаа явсан. Үүрцайх буунд дайруулагдан унахад цагаан будан дундаас цусанд будагдсан дөрвөн хүн дөтлөөд ирдэг. Цусанд будагдсан дөрвөн залуу Үүрцайхыг зөрөөд өнгөрөх болов уу гэтэл тэд тавуулаа хаашаа ч юм бэ явчихдгийн. Цагаан манан руу явах таван залуу. Таван залууд зориулсан хөшөө босгож өгөөч гэж ар гэрийнхэн нь гуйгаад дийлээгүй гэсэн. Цагаан манан руу өөрсдийн хүслээр биш хоргодон хоргодон явж байгаа ”19” киноны тэр дүрс ямар ч хөшөөнөөс илүү хүний сэтгэлд хоногшин үлдэм. Тэр дөрөвтэй Үүрцайх цуг яваа байх. Гэхдээ Үүрцайх диваажинд байгаа эмээ дээрээ ганцаараа очдог. Эмээ зэмлэнгүй уйтгартай хардаг, Үүрцайх ийм залуугаараа эмээгийнхээ араас ирээсэй гэж эмээ нь хүсээгүй билээ. Энэ бол “19” киноны кадр, уйлмаар кадр. Цэл залуухан, хайр татам залуугийн цохон дундуур аймшгийн улаан ус урссан кадр. Гэхдээ дахиад д үүр цайна. Үүрцайх байгаа. "19" киноны нээлтийн зургийг ЭНД дарж үзнэ үү А.ТУЯА | урлаг соёл |
ДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд 49 дэх улирлын хаалтын тоглолтоо үзэгчдэд толилууллаа. Театрын энэ улирлын сүүлийн тоглолтын онцгой эрхэм удирдан тоглуулсан нь Стэнфордын их сургуулийн профессор, хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай байв. Тэрбээр ийн Монгол Улсад тав дахь удаагаа айлчлан дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа юм. Өнгөрөгч бямба гаригт энэ эрхэм ДБЭТ-ын симфони оркестр болон Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт дэлхийн болоод Холливудын киноны шилдэг хөгжим, Бродвей театрт эгшиглэдэг алдарт мюзиклууд, Америкийн уламжлалт поп, жазз хөгжмийн ертөнцөөр Монголын үзэгчдийн аялуулсан юм. Тоглолтыг тус театрын захирал Б.Сэргэлэн хөтлөн явуулж, сонгодог урлагтай амьдралаа холбосон, тиймдээ ч энэ их айлын үүх түүхийг сайн мэдэхийн хувьд удирдаач эрхэм болоод түүний дохисон бүтээлүүдийн талаар үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө лээ. Энэ үдэш удирдаач Жин Дун Цайгийн дохилт дор Морин хуурын чуулгын уран бүтээлчид танхимын жаврыг үргээж, “South American Gateway”, “Playing love” болон Монголын киноны шилдэг хөгжим болох хөгжмийн зохиолч Б.Шаравын “Үхэж үл болно” киноны хөгжмөөр үзэгчдийн сонорыг мялаасан. Хоёрхон чавхдаст морин хуур хөгжмөөр хүмүүний сэтгэлийг хөндөн догдлуулж, хайр дурлал, тэмцэл дундуур аялуулсан нь үзэгчдийн халуун дулаан алга ташилтаас илхэн мэдрэгдэж байлаа. Энэ жил 20 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд ДБЭТ-ын зүгээс барьсан бэлэг таалагдсан нь лавтай. Үзэгчид ч тэдний хамтын уран бүтээлд сэтгэл хангалуун байсан юм. Сонирхуулахад, тус чуулгын 20 жилийн түүхэнд хоёр дахь удаагаа гадны удирдаач удирдан тоглуулж байгаа нь энэ бөгөөд өмнө нь Японы алдарт удирдаач Монголд ирэн хамтран ажиллаж, уран бүтээлээ толилуулж байсан түүхтэй аж. Тоглолтын хоёрдугаар хэсэгт ДБЭТ-ын уран бүтээлчид ноён маэстрогийн хамт үзэгчдэдээ барьж буй бэлгээ дэлгэсэн юм. Тэд анх удаа Монголын сонгодог урлагийн тайзнаа Америкийн уламжлалт хөгжмийг толилууллаа. Эрхэм маэстро “Hoe-down”, “Pops hold on”, “Fiddle-Faddle”, “Blue Tangle”-ыг эгшиглүүлэн танхимд цугласан зочдыг Америкийн баяр наадам болон хөдөө орон нутгийнх нь энгийн амьдрал хэрхэн өрнөдгийг хөгжмийн хэлээр мэдрүүлсэн юм. Энэ үдэш маэстро нэгэн зүйлийг чухалчлан хэлсэн юм. Тэрбээр “Америкийн уламжлалт хөгжмийг гадны уран бүтээлчид тоглоход маш хүнд, хэцүү техниктэй байдаг. Гэхдээ би энэ үдэш ДБЭТ-ын симфони найрал хөгжмийг магтмаар байна. Тэд дэндүү гайхалтай тоглосон” хэмээн уран бүтээлчдийг урмын үгээр мялаав. Тоглолт цааш дэлхийн хөгжмийн урлагт сонирхолтой, хайртай үзэгчдийн сонирхлыг дээд цэгт нь хүргэж чаддаг мюзиклийн хөгжмөөр үргэлжилсэн юм. “Phantom of The Opera”, “The sound of music”, “Cats Memory”, “Westside Story” хэмээх гайхамшигт аялгуунуудыг тайзнаа ДБЭТ-ын симфони оркестр маэстро Жин Дун Цайгийн гайхамшигт удирдлага дор эгшиглүүлсэн. Харин тоглолтын сүүлийн хэсэгт “Star wars” киноны зүрх болсон хүнд, хөнгөн хэмнэл хосолсон хөгжим эгшиглэж, тэр л од эрхсийн тулаант, өргөн уудам ертөнцөөр үзэгчдийг зорчуулсан. Мөн дэлхийн киноны хөгжмийн хамт энэ л тайзнаа монголын киноны урлагийн ертөнц, хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжийн зохиолч Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжмийг удирдаач маань симфони оркестрын хамт эгшиглүүлсэн нь үлгэрийн орноор үзэгчдийг аялуулах шиг болсон. Стэнфордын хөгжмийн сургуулийн хамт олноос Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа сонгодог урлагт барьсан энэхүү бэлэг үзэгчдийг нэгэн үдэш догдлуулан бас хөгжөөн, бяцхан дурсамжаар аялуулж, таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Сонирхуулахад, энэ л тайзнаа маэстро Жин Дун Цайгийн удирдан эгшиглүүлсэн эдгээр гайхалтай хөгжмийн бүх нот манай ДБЭТ-ын урын санд үлдэж байгаа бөгөөд цаашид энэхүү тоглолтыг Монголын уран бүтээлчид бие даан хүргэх боломжтой болж байгаа юм. Мөн маэстро Жин Дун Цай энэ удаагийн айлчлалаараа дамжуулан Стэнфордын их сургуулийн ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийх театрт Монголын сонгодог урлагийн мастеруудыг урьж, тоглуулах хариуцлагатай ажилд томилогдон ирсэн юм. Түүнчлэн энэхүү тоглолтыг зорин бямба гаригийн өглөө АНУ-ын Сан-Франциско хотоос эрхэм маэстро Жин Дун Цайгийн эхнэр, хүүхдүүд хүрэлцэн ирж, ДБЭТ-т саатсан юм. Баярлалаа, маэстро Жин Дун Цай. Г.ДАША | урлаг соёл |
Сүүлийн үед дэлгэцийн шинэ бүтээл ар араасаа төрөн гарч, нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Cаяхан “Нарны өнгө” нэртэй шинэ уран сайхны кино дэлгэцнээ мэндэлжээ. Энэхүү киноны зохиолыг Х.Болор-Эрдэнэ, Д.Төрмөнх нар бичсэн бол найруулагчаар нь Ж.Сэнгэдорж ажиллажээ. “Нарны өнгө”-ийн гол дүрийг залуу жүжигчин Э.Бямбажав, Ж.Сэлэнгэ нар бүтээжээ. Харин туслах дүрүүдэд Ардын жүжигчин А.Очирбат, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, Г.Золбоот, Л.Мөнхжаргал, Д.Нансалмаа нар тоглосон байна. Хөдөөний бүсгүй хүүгээ төрсөн эцэгтэй нь уулзуулж, сургууль бараадуулахаар их хотод хөл тавьж буйгаар киноны үйл явдал өрнөдөг. Харин хүүхдийн аав хотод өөрийн гэсэн амьдрал, гэр бүлтэй тэр ч бүү хэл өөрийгөө хүүтэй болсоныг ч мэдээгүй байдаг. Ээж хүү хоёр хэрхэн их хотын амьдралд зохицон зовлон жаргалыг туулж буйг өгүүлэх юм. Энэхүү киноны soundtrack-аар “Харанга”-ын Лхагваагийн дуулсан “Нарыг хайрла” дууг сонгожээ. Бяцхан хүүгийн амьдралын бараан сүүдэр, аз жаргал зэрэг олон өнгийг харуулсан “Нарны өнгө” кино энэ сарын 24-нөөс эхлэн “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” болон “Жонон” сүлжээ кино театруудад гарч эхэлжээ. “Нарны өнгө” киноны трэйлерийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
Энэ жилийн MTV Movie Awards шилдгүүдээ нэрлэжээ. “Hunger games” киноны багийнхан тайзан дээр дөрвөн удаа гарч шагналыг хураах шиг боллоо. Мөн “Brautalarm” кино хоёр удаа, Женнифер Анистон “Horrible Bosses” киногоороо тус тус шагнагдсан бол энэхүү оройн гол баатар нь Дэниель Радклиф байлаа. Харин Роберт Паттенсон, Кристен Стевард нар “Шилдэг үнсэлт” номинацид ахин шалгарчээ. Харин тус оройн зочидоор Чарлиз Терон, Чарли Шэн, Мила Кунис, Жессика Бел болон Марк Валберг нар ирцгээсэн байв. Та бүхэнд MTV Movie Awards-ын шилдгүүдийг танилцуулж байна. Энэ жилийн шилдэг кино – "The Twilight Saga"s Breaking Dawn Part I" Шилдэг эмэгтэй гол дүр – Женнифер Лавренс “Hunger games” Шилдэг эрэгтэй гол дүр – Жош Хатчерсон “Hunger games” Шилдэг шинэ жүжигчин – Шайлен Вүдлэе “The Descendants” Шилдэг инээдмийн жүжигчин – Мелисса МакКарти “Bridesmaid” Шилдэг дүр – Дэниель Радклиф, Эмма Ватсон, Рүперт Гринт , Том Фелтон "Harry Potter and the Deathly Hallows: Part II" Шилдэг нүүр хувиргалт – Элизабеть Банкс “Hunger games” Шилдэг тулаан – Женнифер Лавренс, Жош Хатчерсон хоёр Александар Лүдвигийн эсрэг “Hunger games” Шилдэг үнсэлт – Роберт Паттенсон, Кристен Стевард "The Twilight Saga"s Breaking Dawn Part I" Шилдэг хөгжим – "Party Rock Anthem," LMFAO - "21 Jump Street" Олонд танигдсан шилдэг бүтээл – "Project X" Цаг үеийн шагнал – Жонни Деп Шилдэг эсрэг дүр – Женнифер Анистон “Horrible Bosses” Оны баатар – Дэниель Радклиф "Harry Potter and the Deathly Hallows: Part II" Б.Ууганчимэг http://www.mminfo.mn/ | урлаг соёл |
Нийтлэлч, улс төрч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Б.Баабар нэрээрээ бидний хэдийний танил болсон эрхэм 2008 оны 7 сарын 1-ний үйл явдалын үеэр амь насаа алдсан 5 залуугийн ар гэрийнхэн, гэгээн сүнсний өмнө Монголчуудын гэмийг цайруулах нэгэн уран бүтээлийн суварга босголоо. Энэхүү суварга нь “19” уран сайханы кино юм. Өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийсэн тус уран бүтээлийг сонирхсон хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэж урлаг, амьдрал хоёрын хослолыг нэгэнтээ мэдэрсэн. 19 уран сайханы кино зүгээр ч нэг кино байгаад зогсохгүй Монголын кино урлагийн түүхэнд урьд хожид байгаагүй шинэ дэвшлийг, нөгөө талаар шинэ туршилтыг хийж эрсдэл дагуулсан бүтээл болсноороо онцлог байлаа. Олон ангит уран сайханы кинонд ч ажиллаж үзээгүй томоохон баг бүрэлдэхүүн ажиллажээ. Зөвхөн уран бүтээлийн баг л гэхэд 152 хүнээс бүрдсэн бөгөөд Монголын тайз дэлгэцийн акулууд гэж нэрлэгддэг найруулагч, жүжигчдээр эгнээгээ бүрдүүлсэн нь олны анхааралд хүрч эхлээд байсан юм. Киног санаачлагч Б.Баабар АНУ-д ажиллаж амьдарч байгаа найруулагч Ичинхорлоогийн Нямгавааг урьж киноныхоо 3-р хэсгийн найруулагчаар ажиллуулсан бол 1-р хэсгийн найруулагч УДЭТ-ийн найруулагч МУУГЗ Б.Баатар, 2-р хэсгийн найруулагчаар МУ-ын Төрийн соёрхолт найруулагч Бэгзийн Балжинням хүүгийнхээ хамтаар ажиллажээ. Барилгыг чанартай сайн барихын тулд хундаамыг нь сайн цутгах хэрэгтэй гэж үг бий. Үүний нэгэн адилаар бүх урлагийн хаан болсон кинонд зохиол хамгийн чухал нь юм. Тиймдээ ч киноны зохиолын баг мөн л 3 хэсэг болж ажиллажээ. Ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо ажиллаж, зохиолчоор Д.Түмэн-Өлзий, Г.Анхбаяр нар ажиллажээ. Б.Цэнддоогийн хувьд дэлгэцийн бүтээлийн зохиолоор хэд хэдэн уран бүтээл туурвисан бол Д.Түмэн-Өлзий, Г.Анхбаяр нарын хувьд дэлгэцийн бүрэн хэмжээний анхны уран бүтээл нь юм. Мэдээж тэдний уран бүтээлийн гараа сулхан киногоор эхлээгүй болох нь тус киноноос бүрэн дүүрхэн харагдаж байсаныг нуух юун. Тэртээ болоод өнгөрсөн хуучны дурсамжийг нэвт бодогдуулам “Сэтгэлийн эгшиг” аялгууг төгөлдөр хуураар тоглох нь киноны бас нэгэн шийдэл. Киноны хөгжим гэдэг хамгийн чухал. Тэгвэл энэхүү “19” уран сайханы кинонд ашигласан хөгжмүүд нь МУ-ын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын бидний сайн мэдэх “Сэтгэлийн эгшиг” аязаас эхлээд хүмүүний сэтгэл зрхийг уяраах ая эгшгүүд нь байсан юм. Хөгжмийн зохиолч ч өөрөө энэхүү кинонд бүтээлээ ашиглуулах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн нээлтийн индэрээс сэтгэгдэлээ хуваалцсан юм. “19” уран сайхны киноны нээлтэнд уригдсан зочдын хувьд киног тал бүрээс нь шинжиж ямар үнэт зүйл, ямар санаа агуулсаныг нь шинжихдээ гол нь байсан байх. Хэвлэл мэдээллийн салбарынханаас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, жүжигчид, зохиолчид, кинонд оролцсон уран бүтээлчдийн ар гэрийнхэн, найз нөхөд, Төрийн соёрхолт, МУГЖ Ж.Сосорбарам гээд салбар салбарын сонин содон хүмүүс заал дүүргэн сууж, жаал алга ташсан нь сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа. Монгол хэлнээ хэвлэгдэн гарсан Британника нэвтэрхий толинд түүх болон мөнхөрч буй киноны 3 найруулагчид “19” киноны продюсер Б.Баабар хэвлэлийн “Нэпко” компаний чин сэтгэлийн үгсийн хамтаар тус толийг бэлэглэв. Уран бүтээлчдйин догдолсон сэтгэл, хурсан олны урмын үгс гээд “19” киноны эхний үзэгчдийн уур амьсгал нэг л өөр. Кино эхлэж заал дүүрэн хүмүүс чив чимээгүй болох тэр л агшинд төрсөн өдөр нь болж байгаа Үүрцайх гэх бяцхан хүү соц нийгмээс ардчилал руу шилжиж буй монголын амьдралд хөл тавьж буй тухай зинон эхэлдэг. Бидний өнгөрсөн 20 жилийн амьдрал, хувьсал өөрчлөлтийг уусган шингээсэн энэ бүтээлийн хамгийн шүтмээр хэсэг нь 2008 оны 7 сарын 1-ний өдөр буудуулж амь үрэгдсэн 5 залуугийн тухай өгүүлсэн богинохон хэсэг. Киноны тайлал зөвхөн энд л байх шиг. Хийж бүтээхийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан энгийн нэгэн залуу хийрхэлээр дүүрсэн энэ нийгэмд хэрхэн үгүй болж байгааг тодхон харуулжээ. Продюсерийн хэлсэнчлэн Б.Баатар, Б.Балжинням, И.Нямгаваа гэсэн 3 найруулагчийн өрсөлдүүлэн уралдуулах гэсэн зүйл огт биш аж. 3 хэсэгт 3 найруулагчийн үзэл бодол, оюуны бүтээл нэвт шингэж, өөр өөрийн гэсэн онцлог, дүрийн сонголтыг бий болгож, өөр өөрийн гэсэн өнгө аясыг шингээсэн байна лээ. Үүнийг мянга ярихаар нэг үзсэн нь уншигч авхай таньд үлдэх сэтгэгдэл биз ээ. Б.ТЭГШЖАРГАЛ | урлаг соёл |
Хэд хоногийн өмнөөс л Монголын кино урлагт нэгэн шинэ уран бүтээл цахиур хагалах нь гэсэн мэдээлэл интернэт болон сонинуудаар гарах болсон. Уг киноныхоо тухай ерөнхий продюсерээр ажилласан Б.Батбаяр буюу Баабар "Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон" хэмээн ярьсан удаатай. "19" киноны ерөнхий зохиолчоор төрийн шагналт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, киноны хөгжмийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав болон бусад уран бүтээлчид хийжээ. Найруулагчаар УДЭТ-ын найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар ажилласан юм. Эдгээр эрхмүүдийн хамтарсан уран бүтээл гэсэн зар тарсан мөчөөсөө хойш хүмүүсийн дунд хүлээлт үүсгэсэн билээ. Өнгөрөгч бямба гаригийн 17 цагт “Тэнгис” кино театрын өмнө кино урлагийнхан цугласан байлаа. Эл хүмүүс "19" хэмээх энэ киноны нээлтэд оролцохоор ирсэн аж. Тэд архагуудын кино ямар болсон бол гээд өөр хоорондоо асуулт шидэцгээнэ. Гудамжинд байрлуулсан тус киноны сурталчилгааны самбарыг хараад хүмүүс "Аймшгийн кино", "Инээдмийн кино", "Зөгнөлт кино" хэмээн таамаглацгааж байлаа. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлүүдийг ард түмний зүрх сэтгэлд хоногшуулсан нэрт найруулагчид тус тусдаа энэхүү киног гурван хэсэг болгон бүтээжээ. Киноны нээлтэд УИХ-ын гишүүн Л.Болд, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Да.Ганболд, ардчиллын алтан хараацайнуудын нэг болох Д.Дарьсүхбаатар, төрийн соёрхолт Д.Сосорбарам, Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Сүххуяг, Б.Магсаржав, Т.Карма тэргүүтэй уран бүтээлчид ирсэн байв. Продюсер Баабар И.Нямгаваа найруулагчийг АНУ-аас гэр бүлийнх нь хамт урьж кинондоо ажиллуулжээ. Кино урлагийн ертөнцөд анх удаа хамгийн бага хөрөнгөөр, хамгийн богино хугацаанд, шилдэг киноны уран бүтээлчид хамтарч ажилласан гэдгээрээ бусад киноноос онцлог болсон гэж байлаа. Хэсэг тус бүрийн нэг дүр дээр өөр өөр уран бүтээлчид тогложээ. Эл кино Үүрцайх хэмээх хүүгийн тухай өгүүлэх аж. Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирж кино эхлэв. "19" хэмээх уран сайхны киноны эхний хэсгийг найруулагч Б.Баатар найруулжээ. Нэгдүгээр хэсэгт өнөөгийн нийгмийн нэгэн өрхийн амьдралыг харуулсан юм. Үүрцайхын бага нас, түүний эцэг, эхийн харилцаа болон архидалт, мөнгөнөөс үүдэн гэр бүлийн таагүй уур амьсгал бий болж бяцхан хүү өнчин хоцорч буйг үзүүлэв. Хар цагаанаас дүрсээ авсан нь оновчтой шийдэл болжээ хэмээн хүмүүс ярилцаж байлаа. Кино эхлэхийн өмнө Үүрцайхын багын дүрийг бүтээсэн Б.Содбилэг хүүтэй зэргэлдээ суудалд сууж буйгаа мэдэв. Тэрээр "Ахаа би энэ киноны гол дүрийн бага насны дүрд тоглосон. Кино хурдан эхлээсэй тийм ээ. Өөрийгөө хурдан хармаар байна. Та ч гэсэн хүлээж байгаа биз дээ" гэв. Киноны нээлтэд оролцож байгаадаа баяртай байна гээд инээмсэглэв. Та сэтгүүлч хүн юм чинь баярлаж байгааг минь заавал бичээрэй гэсэн юм. Тэрээр кино эхлэхийн өмнө би хамгийн урд эгнээнээс киногоо үзлээ хэмээн суудал сэлгэв. Харин киноны дэд хэсэг бол төрийн соёрхолт, найруулагч Б.Балжиннямын гардан ажилласан хэсэг. Үүрцайхын хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон найруулснаараа өндөр ур чадварыг үзүүлсэн юм. Сүүлчийн хэсгийг найруулагч И.Нямгаваа "артхаус" төрлөөр хүн байхын тухай, орчлонгийн мөнх бусыг харж болохоор дэлгэжээ. Ухаарал, гэгээрэл, бусармаг байдлыг эцсийн бүлэгт ямар ч түлхүүргүй тайлна. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сонирхолтой хэсэг аж. Киноны гол дүрүүдийг залуу уран бүтээлчид бүтээжээ. Энэхүү кино бүтэж байх агшинд найруулагчид хэн хэнийхээ найруулж буй хэсгийг үзээгүй бөгөөд өөр хоорондоо санал ч солилцох боломж олдоогүй гэнэ. Киноны найруулагчид болон уран бүтээлчид мөнхүү продюсер Баабар ч үзэгчдийн адил анх удаа үзэх гэж байгаагаа киноны өмнө хэлсэн юм. Кино өөрөө Үүрцайхын 19 хүртэлх насны амьдралыг харуулсан болохоор зүгээр л "19" гэж нэрлэсэн гэв. Харин үзэгчид өөр бодолтой ажээ. Энэ тоо ямар нэгэн учиртай. Томчууд хамтарч бүтээсэн энэхүү бүтээлээ ийм энгийнээр нэрлэхгүй гэж байлаа. Ямартай ч гурван найруулагч тус бүртээ 30 минутад Үүрцайхын амьдралыг харуулж чаджээ. Үзэгчид эцсийн бүлэг дээр киноны зангилаа тайлагдаж байна гэсэн юм. Киноны дундуур С.Зориг агсны ярьж буй бичлэг телевизээр гарах агаад түүн дээр хэлэгдэж буй үгсийг хүмүүс хамгийн ихээр сонирхов. Сүүлчийн хэсэгт гол дүрийн залуу 2008 оны долдугаар сарын нэгний сонгуулийн үймээний үеэр буудуулан амиа алдана. Үүнийг харсан үзэгчид "энэ жилийн сонгуулийн үеэр ахин долдугаар сарын нэгэн бүү болоосой, бурхан минь" хэмээн алга хавсрах нь сонсдов. Үзэгчдийн дунд асуулт үлдээсэн, эргэлзээ төрүүлсэн, ахин үзэх сэдэл төрүүлсэн "19" уран сайхны кино ийнхүү нээлтээ хийлээ. "Киноны цаана кино байгаа" хэмээн ярилцах үзэгчид ахин үзэхгүй бол далд санааг нь олж чадсангүй гэсэн юм. Тэд киног үзээд ойлгосон хэдий ч киноны зангилааг, энгийн бүхний ард агуу том ертөнц бий гэдэгтэй санал нэгдэж байсан бөгөөд түүнийг нээхийг хүсэж байлаа. Арав гаруйхан хоногийн дотор бүтээгдсэн гэх энэ уран бүтээлээс хамгийн гол нь энэ цаг үеэ мэдэрч авах нь чухал санагдлаа. Киноны ерөнхий зохиолч, продюсер нар өмнө нь "Нянгар хаданд гарсан нь" хэмээх уран сайхны киноны зохиол дээр хамтарч ажиллаж байсан билээ. Тийм болоод ч тэр үү уран бүтээлийн ганзага илүүтэй нийлжээ гэж бодогдов. Баабар, Б.Цэнддоо нарын хувьд Монголын томоохон нийтлэлчид гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэр утгаараа энэ киноны зохиол нь сайн болсон бөгөөд хамгийн гол нь үүнийг амьдруулах найруулагчдыг хамгийн түрүүн олох шаардлага тулгарсан байх. Үүний үр дүнд энэ гурван том найруулагч шигшүүрт үлдсэн болов уу. Нөгөө талаараа залуу уран бүтээлчдийг их урлагт хөтөлж, олон алдартай жүжигчид болон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах анхны алхмыг нь нээж өгчээ. Гурван өөр үзэл бодолтой, гурван өөр ертөнцийг нэгтгэж нэг уран бүтээл болгоно гэдэг амаргүй. Гэвч тэд чаджээ. Уг кино асуудал дэвшүүлсэн, асуулт үлдээсэн уран бүтээл болсон юм. "19" уран сайхны киноны нээлтийн үеэр зарим уран бүтээлчидтэй уулзлаа. Киноны ерөнхий зохиолч Б.Цэнддоо -Сүүлийн үед кино театруудын дэлгэцээр гараагүй кино болсон байна гэж хүмүүс ярилцаж байна… -Энэ проект өөрөө ер бусын төсөл байгаа юм. Баабарын санаачилга, ерөнхий дизайнаар анх эхэлсэн. "19" гэдэг уран сайхны кино бол нэг хүний амьдралын 19 жилийг гурван өөр зохиолч гурван өөр янзаар бичиж, гурван өөр найруулагч өөрсдийн арга барилаар бүтээсэн юм. Хүний амьдрал ч гэсэн олон талтай. Амьдралынхаа үе үеүдийг эргэн дурсахаар бүр өөр хүн шиг санагддаг. Тийм болохоор найруулагч нарын ур чадварыг мөн давхар харуулж байгаа. Кино гэдэг эцсийн бүлэгтээ найруулагчийн бүтээл шүү дээ. Бид бол найруулагчдад түүхий эдийг нь бэлтгэж өгдөг. -Энэ кино хүмүүсийн дунд олон таавар үлдээлээ? -Ерөнхийдөө продюсер Баабарын бүтээл байгаа юм. Би бол ерөнхий зохиолчоор ажилласан. Зохиолчид бол тус тусдаа. Зарим ангийг нь би хийсэн. Ерөнхий зохиолч гэдэг бол зохиолч нараа ерөнхий барьж байдаг зохиолч гэсэн үг. Нэг ёсондоо менежер юм. -Хүмүүс янз бүрээр ярьж байгаа нь анзаарагдлаа. Киноны зангилаа хамгийн сүүлд тайлагдаж байна уу? -Найруулагч болгон өөр өөрийн найруулсан хэсэг дээрээ төгсгөл хийсэн. Өөр өөр жүжигчид тоглож, өөр хүмүүс найруулсан хэдий ч тухайн хэсэг бүр өөрсдийн хэлэх зүйлээ хэлээд явчихсан. Хүмүүс ирээд үзнэ биз дээ. Би киногоо яриад яахав. Хүн төрөлхтний ариун нандин урсгал яваад байгаа юм. Кино эхлэхэд Сократын нэг үг гарсан даа. "Амин сүнс бүгдэд бий Ариун сүнс сайнд л байдаг" гэж. Тэр сайн сайхны урсгал бол хүн өөрөө. Кинон дээр үхэж үрэгдэж, буудуулсан ч дуусахгүй нэг зүйл яваад байгаа биз. -Кино зохиолыг бодит түүхээс сэдэвлэн бичсэн үү. Үүрцайх гэж залуу байсан юм уу? -Үгүй. Энэ зүгээр киноны гол баатар. Кино тэр чигээрээ зохиол. Тухайн хэсгүүдийнхээ үйл явдлыг хэрхэн үзүүлсэн бэ гэдэг нь найруулагч нарын хэрэг байлаа. Ерөнхий продюсер Б.Батбаяр -Киног яагаад заавал гурван өөр найруулагч найруулах болсон юм бэ? -Хүний амьдрал сайнтай, муутай янз бүр л байдаг хойно. Ер нь амьдрал гэдэг чинь цагаан, ногоон, шар гээд олон өнгөтэй. Хамгийн гол нь найруулагчид яаж харж байна вэ гэдгээс хамаарч байгаа юм. Найруулагчид л өөр өөрсдийн арга барилаар илэрхийлсэн. -Нэг ижил зохиол дээр гурван найруулагч өөр өөрийн өнцгөөр ажилласан юм биш биз дээ? -Хүмүүс киногоо яаж үзээд, яаж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг. -Хүмүүс янз бүрээр яриад байна л даа? -Үүн дээр ямар ч тайлбар байхгүй. Энэ нэг залуугийн амьдралыг найруулагчид хэрхэн яаж харж байгаагаас шалтгаалсан. Найруулагчдаас нь асуувал илүү сайн хэлээд өгөх байх. Найруулагч И.Нямгаваа -Алсын Америкаас ирж энэхүү киног найруулсан байна. Яагаад заавал "19" уран сайхны киног сонгох болов оо? -Анх бол ямар киноны найруулагчаар ажиллах гэж ирж байгаагаа ч мэдээгүй. Зохиолтойгоо ч танилцаагүй байсан. Монголын оюун санааны томоохон өндөрлөг болсон Баабар намайг урьсан. Харин ирээд кино зохиолтойгоо танилцаж байхдаа 30 минутын хугацаанд хийх ёстой юм байна гэдгээ мэдсэн. Зохиолтойгоо танилцсаны дараа үгүй гэж хэлж чадаагүй. Нэг хүний амьдралыг 30 минутад багтаан дэлгэцийн бүтээл болгоно гэдэг эхэндээ амаргүй байлаа. Энэ киноны сэдэв надад байсан эмзэглэлийг хөндсөн болохоор би түүртээгүй. Долдугаар сарын нэгэн ч юм уу хүний амьдралд тохиолдож болох зүйлийг сайн илэрхийлсэн. Зохиол нь ч сайн байсан юм. 14 хоногийн хугацаанд зургийг нь авч дуусгасан. Надтай хамтарч ажилласан "Логик студи"-ийн залуучууд ажилдаа мэргэшсэн юм билээ. -Хүмүүс хэрхэн хүлээж авч байна. Танд ямар нэгэн зүйл мэдрэгдэв үү? -Кино бол угтаа хар ажил. Сүүлд нь сайн, муу хэлэх нь хүмүүсийн асуудал. Бид нэлээд ачаалалтай ажилласан. Хар ажлыг хамгийн богино хугацаанд амжилттай даван гарлаа. -Таны найруулсан хэсэг дээр өвөрмөц шийдлүүд ажиглагдсан. Таны санаа байв уу? -Долдугаар сарын нэгний тухай бол зохиол дээр байсан. Тэр энэ гээд яриад байх онцлог юу байхав. Миний өөрийн дотоод сэтгэлийн хөг эгшиг шүү дээ. Хүн хүнд өөрийн гэсэн арга барил байдаг. Сүүлчийн хэсэг дээр өөрийн арга барилаар ажилласан. Уран бүтээлч гэдэг өдөөгч байх ёстой. Хүмүүсийг ямар нэгэн зүйл рүү хөтөлж, унтарсныг сэргээдэг. Бид л цочроо өгдөг байх хэрэгтэй. Гэрэл зургийг: Ц.МЯГМАРСҮРЭН Э.ЭНХБОЛД | урлаг соёл |
“Casino Royale” киноны Жеймс Бондын дүрээрээ алдаршсан 46 настай жүжигчин Мэдс Миккельсен NBC-н шинэ цуврал “Ганнибал”-ын гол дүрд тоглохоор болжээ. Мэдс Миккельсен гол дүрд нь тоглосон “The Hunt” гэдэг киногоороо Каннийн кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртэж байсан билээ. 2001 онд ноён Энтони Хопкинс “Хурга майлахаа болино” киноны Ганнибалын дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ. Шотландын жүжигчин Брайн Кокс болон Францын жүжигчин Гаспар Ульель нар бас аймшигт алуурчны дүрд тоглож байжээ. Энэхүү цуврал кинонд Лектер болон Грахам нарын харилцааны эхний үеийг харуулөх бөгөөд “Pushing Daisies fame”-ын Брайн Фуллер гүйцэтгэх продюссероор ажиллах юм байна. Б.Анхтуяа | урлаг соёл |
“Мадагаскар”, “Мөстлөгийн үе” зэрэг олон шилдэг хүүхэлдэйн киноны шинэ ангиуд энэ онд бүтээгдэн, хүүхэд багачуудын хүртээл болох гэж байна. Чухам ямар киноны шинэ ангиуд бүтээгдэж байгаа талаар сонирхуулъя. Madagascar 3: Europe’s Most Wanted “Madagascar 3” тун удахгүй буюу энэ сарын 8-нд нээлтээ хийх гэж байна. Өмнөх хоёр анги дээрээ Африкийн эзэд Алекс, Марти, Глориа, Мелман нарын аялал тун сонирхолтой өрнөдөг бол тэд дахин шилдэг нуугдах аргаа хэрэглэн Европ руу аялна. Brave Алдарт Pixar-ынхан ээлжит бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоо дэлгэцнээ гаргах гэж байна. “One Man Band” богино хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Mark Andrews болон The Prince of Egypt бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Brenda Chapman нар “Brave”-ийг хамтран найруулсан ажээ. Эл кинонд Brave гэх Шотландын уулархаг газар орших хаант улс бөгөөд хаан Fergus, хатан Elinor-ын гүнж Merida -ын түүхийг өгүүлнэ. “Brave” хүүхэлдэйн кино энэ сарын 22-нд нээлтээ хийх юм байна. Ice Age: Continental Drift Аймшигт мөстлөгийн үе үргэлжилсээр. Уг кино нь дэлхий ертөнцийн хувьсал, мөстлөгийн үеийн талаар бяцхан үрсэд маань тодорхой хэмжээний ойлголт өгдгөөрөө онцлогтой бүтээл. Энэ удаад мөстлөгийн үе маань дэлхийн хуурай газрын их хуваагдлын талаар ойлголт өгөхөөр бэлтгэжээ. “Мөстлөгийн үе” ирэх сарын 13-нд нээлтээ хийнэ. ParaNorman “Coraline” бүтээлээрээ нэг хэсэг шуугиулж байсан Laika студийнхэн ээлжит stopmatian бүтээл "Paranorman" 3D бүтээлээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Бага зэргийн аймшгийн мөн сонирхолтой энэхүү кинонд Norman хэмээх бүтэлгүй хүүгийн тухай гарах бөгөөд нэг өдөр тэр хий үзэгдэл харж чаддаг болсноор бүх зүйл эхэлнэ. “Paranorman” наймдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ. Hotal Transylvania “Samurai Jack” телевизийн цуврал cartoon-аар танил болсон Genndy Tartakovsky энэхүү киног найруулсан байна. “Hotel Transylvania”-ын түүх Dracula (дуу оруулсан Adam Sandler) өөрийн охин Mavis (Selena Gomez) –ын 118 насны төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулах болно. Гэвч энэ үеэр нэгэн үл таних хүн (Andy Samberg) буудалд нь ирж үйл явдлыг ээдрээтэй болгох ажээ. “Hotel Transylvania” есдүгээр сарын 28-нд нээлтээ хийх юм. Frankenweenie Аймшгийн киноны нэртэй тун төстэй энэхүү хүүхэлдэйн киног алдарт найруулагч Tim Burton бүтээж буй. Киноны гол дүр Виктор хүү нохойтойгоо тоглож байгаад санаандгүйгээр нохойгоо машинд дайруулна. Харин нэг өдөр тэрбээр багшийнхаа физикийн хичээл дээр нохойгоо амилуулж болох шинэ санааг олсоноор кино үргэлжилнэ. “Frankenweenie” кино аравдугаар сарын 5-нд нээлтээ хийнэ. Wreck-It Ralph Walt Disney Pictures-ынхэн энэхүү бүтээлдээ ихээхэн найдвар тавьж буй. Тоглоомын муу баатар байсан залуу хэрхэн сайн залуу болохыг энэхүү киноноос харах болно. “Wreck-It Ralph” кино ирэх арваннэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийх нь. Rise of the Guardians Санта клаус, Улаан өндөгний баярын туулай, Шүдний шидтэн, Элсэн хүн гээд бяцхан жаалуудын жинхэнэ гэж итгэж явдаг шидэт баатруудыг нэгтгэсэн “Rise of the Guardians” нэртэй Dream Works-ын ээлжит нэгэн бүтээл арваннэгдүгээр сарын 21-нд нээлтээ хийх ажээ. Э.Мөнх http://www.mminfo.mn/ | урлаг соёл |
Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон “Cosmopolis” нэртэй кино өнөөдөр Их Британид нээлтээ хийлээ. Энэ киног Канадын кино зохиолч, жүжигчин, Дэвид Кроненберг найруулжээ. Кино зохиолыг өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадмын “Алтан далд мод” шагналд нэр дэвшигч Дон Делилло бичсэн байна. Энэ кинонд Францын жүжигчин Жюльет Бинош, Америкийн жүжигчин Пол Жиаматти, Английн жүжигчин Саманта Мортон нар тогложээ. Английн 26 настай жүжигчин, загвар өмсөгч, хөгжимчин, продюсор Роберт Паттинсон “Cosmopolis” кинонд “Twilight” киноны дүрээс огт өөр буюу Уолл-стрит гудамжны Эрик Паркер хэмээх тэрбумтны дүрд тоглосон байна. Паттинсон “Дахин давтагдахгүй кино хийх сайхан шүү” гэж ярьжээ. Сурвалжлагч түүнээс “Twilight” киноны шүтэн бишрэгчид киноны талаар юу гэх бол гэж асуухад “Шүтэн бишрэгчдийн маань ихэнхид нь энэ кино таалагдах байх. Зарим шүтэн бишрэгчид маань намайг зөвхөн цус сорогчийн дүрд тоглохыг хүсдэг. Гэхдээ ихэнхи нь нэг л дүрд дахин дахин тоглуулахыг хүсдэггүй. Тиймээс тэдэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. “Cosmopolis” кино нь түүний “Twilight” киноноос хойшхи анхны кино юм байна. Б.АНХТУЯА | урлаг соёл |
Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцлаа. Тэрбээр Каннын кино наадамд оролцож, “Богд хаан” киногоо толилуулаад иржээ. -Каннын кино наадамд оролцоод ирлээ. Ямар шугамаар оролцов? -Францын Каннын кино наадам гэдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том кино фестиваль юм. Өдгөө 65 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ кино наадамд Монголын түүхэнд анх удаа албан ёсоор оролцож, кино урлагийн төлөөлөл болоод ирлээ. Монголын үндэсний кино урлагийн академи оны өмнөөс материалаа өгсөн. Олон янзын бичиг баримт өгсөн. Түүний дараа биднийг урьсан. Ямар киногоо явуулах вэ гэсэн. Тэгэхээр нь бид киноныхоо танилцуулгыг өгч, “Богд хаан” киногоо гаргаад ирлээ. -Яг ямар чиглэлээр оролцоод ирсэн юм бэ. Зүгээр үзүүлсэн юм уу, номинацад өрсөлдсөн юм уу? -Кино наадамд өрсөлдөх, өрсөлдөх бус гэсэн хоёр ангилалтай юм. Өрсөлдөх кинонууд нь 35 мм-ын хальсаар хийсэн, уран сайхан, баримтат, богино хэмжээний кино оролцоно. Харин миний оролцсон төрөл нь видео киноны төрөл юм. Яг наадамд албан ёсоор өрсөлдөх биш юм. Энэ удаагийн наадамд 156 орон оролцсон. Наадамд оролдох мандат авснаараа тэнд оролцож байгаа бүх киног үзэх бүрэн эрхтэй болдог юм билээ. 20 гаруй кино театрт зэрэг зэрэг кино гарна. Би дэлхийн киноны өнөөгийн төвшин ямар байгааг сонирхож, Америк, Англи, Орос, Япон, Польш, Куб, Уганда гээд олон орны киног үзсэн. Мөн Оросын “Туманы” гэдэг киноны нээлтэд оролцож, дэлхийн олон ододтой хамт улаан хивсээр алхаж үзлээ. -“Богд хаан” киногоо тэнд гаргасан гэсэн. Үзэгчид ямар байдлаар хүлээж авч байна? -Тэнд зочид буудалд хоёр кино театр байсан. Түүний нэгд нь киногоо гаргасан. Кино эхлэхийн өмнө найруулагч нь бүтээлээ танилцуулдаг юм билээ. Би танилцуулахдаа хэлсэн. Монголд 1935 онд кино үйлдвэр тулгын чулуугаа тавьсан. Богд гэдэг ийм учиртай хүн. Цаг үе өөрчлөгдсөнөөс хойш бид анх удаа түүхэн үнэнээр гаргаж байгаа юм гэдгийг хэлсэн. Олон телевизүүд худалдаж авъя гэсэн. Олон фестивалиуд оролцооч гэсэн урилга өгсөн. Монгол гэдэг нэрийг тэнд гаргалаа, киногоо үзүүллээ. Ер нь бид найруулга, зураг, жүжиглэлтийн ур чадвараараа хэнээс ч гологдохгүй юм байна гэдэгт би баттай итгэсэн. Ганцхан бидэнд гадаад харилцаа, техник технологиор үнэхээр хожигдож байгаа юм байна. Тэд жийп унаад давхиад байхад бид араас нь Москвичтай л яваад байна гэсэн үг шүү дээ. Тиймээс бид дараа дараагийн кино наадмуудад бид 35 мм-ын хальсаар кино хийгээд оролцоход болохгүй юм алга. Бүх үүд хаалга нь нээлттэй байна. -Тэр том кино наадам юм чинь үзэгчид нь бүгд мэргэжлийн хүмүүс байгаа байх. Тэд Монголын кино урлагт ямар үнэлэлт өгч байна? -Заримынх нь нүд орой дээрээ гарч байна билээ. Монгол гэж ийм улс байдаг, ингэж кино хийдэг юм уу гэж асууж байсан. Тэр дундаа Буддын шашин, Азийн соёл Европын орнуудад маш их үгүйлэгдэж байна шүү дээ. Тэр утгаараа Америк, Европын кино уран бүтээлчид надтай биечлэн уулзаж элдэв юм асууж байсан. Танайд зураг авахад ямар үнэтэй байдаг юм гэх зэргээр олон юм асууж байсан. Би эндээс Барон Унгерны талаар кино хийх гэж прожект хийж авч явсан. Тэр саналаа хүмүүст тараасан. -Францаас нэг кино сонго гэсэн шүү дээ. Яагаад заавал “Богд хаан” киногоо явуулсан юм бэ? -Бид монгол уламжлал, ухаан, ёс заншлаараа хаана ч гайхагдаж болно. “Богд хаан” тэр бүхнийг өгүүлсэн болохоор би сонгож авч явсан юм. Өнөөдөр бидэнд гадаад харилцаа хэрэгтэй байна. Морин хуур, хөөмий энэ тэр гэж байхаар киногоо дэлхий дахинд таниулах, үзүүлэх хэрэгтэй байна. Монголынхоо соёлыг, түүхийг гадаадад сурталчлахын тулд кино урлагаараа дамжуулах нь зөв юм гэдгийг ойлгосон. Н.Пунцагболд Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин | урлаг соёл |
Хошин урлагийн “Эрхэм элч”, “Herub” энтертайнмэнтын уран бүтээлчид хамтран “Жексон амьд” адал явдалт инээдмийн киноныхоо нээлтийг өнгөрсөн долоо хоногт “Тэнгис” кино тетарт хийлээ. Адал явдал, инээдэм хосолсон энэхүү бүтээлийг найруулагч, жүжигчин С.Баттулга найруулжээ. Түүнчлэн тус киноны хоёрдугаар найруулагчаар “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин С.Лхагвасүрэн ажиллаж, гол дүрийг бүтээсэн байна. Мөн УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд болон Монголын анхны триллер кино болох “Орлон тоглогч” киног найруулсан найруулагч, жүжигчин В.Агар нар тогложээ. “Жексон амьд” киноны үйл явдал Данс, Огурцы нар шоронгоос нэг өдөр суллагдаж буйгаар эхэлдэг. Тэд хэдийгээр бие биенээ сайн танихгүй ч нэгэн хуучны оёдлын машин олох эрэлд хамтдаа гарна. Огурцы эрх чөлөөт амьдралд эргэн хөл тавихад нь түүний хар багаасаа шүтэн дурласаар ирсэн Майкл Жексон нас барсныг сонсоод тэрбээр амьдрах итгэлээ алддаг. Харин Данс түүнд Жексон амьд хэмээн итгүүлэхийг хичээнэ. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг “Тэнгис” кино тетарын дэлгэцнээс үзээрэй. Уг киноны уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ хүний итгэл үнэмшил хэр хүчтэй, түүнийг хэрхэн бий болгтож болдогыг харуулахыг зорьсон аж. Г.ДАША | урлаг соёл |
Кейт Уинслет. Фото GettyImages Елизавета II хатан хаан Британийн эзэнт гүрний одонгоор жүжигчин Кейт Уинслетийг шагналаа. “Титаник”, “Уншигч”-ийн од бүсгүй одоо бол Одонт Коммандер (Commander) буюу уг одонгийн дээрээсээ гурав дахь цолны эзэн болж байгаа юм. Улс орны төлөө маш их сайхан зүйлс хийсэн хүмүүстэй зэрэгцэж очиж байгаадаа гайхаж, мөн баясч байна гэж 36 настай Уинслет мэдэгдлээ. Бас британи эмэгтэй болж төрсөндөө бахархаж байна хэмээн тэр ярьж байна. Хатан хаан бас театр, киноны өөр нэгэн алдартай жүжигчин Кеннет Бранаг шагнасан юм. “Тор” Блокбастер болон Шекспирийн олон жүжгийг дэлгэцэнд амьдруулсан найруулагч бээр харин Хүлэг баатар буюу knighthood хэргэмтэй болж үүнээс хойш сэр Кеннет хэмээн авгайлуулах боллоо. Бусад шагнагдагсдын дотор архитектор Заха Хадид, экс Take That Гэри Барлоу, загвар зохион бүтээгч Сара Бертон нар багтаж байна. Эх сурвалж: gossipcop.com | урлаг соёл |
“Formula Mundi-12” олон улсын кино фестиваль Египет улсад 12 дахь жилдээ зохиогдлоо. Уг наадамд 45 орны 208 кино оролцсон бөгөөд найруулагч Б.Баярын бүтээл “Би монгол хүн” баримтат кино хоёрдугаар байранд шалгарсан байна. Энэхүү кинонд байгаль хүн хоорондын харилцаа, түүнээс үүдэх үр дагаварыг харуулахыг зорьсон юм байна. Киноны зохиогч, найруулагчаар Б.Баяр, эвлүүлгийн найруулагч Б.Баярсайхан, ерөнхий редактор Ш.Ёолк, туслах редактор А.Мөнхцэцэг, зураглаач М.Бүүвэйбаатар, Б.Баярсайхан, компьютер график Б.Баярсайхан нар тус тус ажиллажээ. Д.ЖАРГАЛ | урлаг соёл |
Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын 4,258 кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийсэн “Мадакаскар 3” хүүхэлдэйн кино Ридли Скотын “Prometheus”киног ардаа орхин 60.35 сая ам.долларын ашиг олж box office-ыг тэргүүлж байна. Мадагаскар киноны анхны хувилбар гарсан өдрөөсөө дөрвөн өдрийн дотор 60 сая ам.долларын ашиг олж байсан бол “Мадакаскар 2” кино 63 сая долларын ашиг орлого олж байсан аж. Ридли Скотын “Prometheus” кино өнгөрсөн долоо хоногт 20 сая долларын ашиг олсон бол энэ долоо хоногийн эхээр ашиг орлого нь 50 сая ам.долларт хүрчээ. Тус кино дэлхий даяар нийт 141 сая ам. долларын ашиг олоод байна. Жагсаалтын гуравдугаарт “Цасан гуа ба анчин кино” кино орсон бөгөөд уг кино долоо хоногийн эхээр 98 сая долларын ашиг орлоготой удаалж байгаа ч цаашдаа уг киноноос ихээхэн ашиг орлого авчирна хэмээн “Universal” кино компани найдаж байгаа юм байна. Дөрөвдүгээрт, “Хар хувцастанууд 3” кино долоо хоногийн эхний байдлаар 13.5 сая ам.долларын ашиг олж нийт 135.5 сая ам.долларын ашиг олоод байгаа юм байна. Марвел болон Диснейн “The Avengers”кино дэлгэцэнд гарснаасаа хойш 10.8 сая долларын ашиг олжээ. Дэлгэцэнд гарахдаа 600 сая долларын ашиг олно хэмээн найдаж байсан уг кино одоогийн байдлаар төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадсангүй. Долоо хоногийн эхний байдлаар тэргүүлж байгаа 10 кино 1.Madagascar 3 кино 60.4 сая ам.доллар 2.Prometheus– 50 сая ам.доллар 3.Snow White and the huntsman– 23.1 сая ам.доллар 4.Men in Black 3– 13.5 сая ам.доллар 5.The Avengers -10.9 сая ам.доллар 6.The Best Exotic Marigold Hotel-3.3 сая ам.доллар 7.What to Expect When You’re Expecting- 2.3 сая ам.доллар 8.The Dictator - 2.15 сая ам.доллар 9.Moonrise Kingdom - 1.58 сая ам. доллар 10.Moonrise Kingdom- 1.58 сая ам.долларын тус тус ашигтай байна. Э. АНХТУЯА | урлаг соёл |
“Худалч залуу” инээдмийн кионг үзэгчдэд хүргэсэн “Herub” энтертайнментын хамт олон “Жексон амьд” хэмээх өвөрмөц нэртэй киноны зураг авалтын ажилдаа оржээ. Адал явдал, инээдэм хосолсон энэхүү бүтээлийг найруулагч, жүжигчин С.Баттулга найруулж байгаа юм байна. Түүнчлэн тус киноны хоёрдугаар найруулагчаар “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин С.Лхагвасүрэн ажиллаж, гол дүрийг бүтээж байгаа гэнэ. Мөн түүний хамт энэхүү киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд болон Монголын анхны триллер кино болох “Орлон тоглогч” киног найруулсан найруулагч, жүжигчин В.Агар болон залуу жүжигчид тоглож байгаа аж. Г.ДАША | урлаг соёл |
Америкийн дуучин, найруулагч, продюсер Барбара Страйзанд 16 жил завсарласны эцэст дахин кино урлагт хүчээ сорих гэнэ. Холливудын 70 настай ахмад дайчин Барбара Страйзанд зохиолч Эрскин Калдвэлл болон фото сэтгүүлч Маргарет Бурке Вайт нарын хайрын түүхийг өгүүлсэн “Skinny and Cat” хэмээх шинэ киноны найруулагчаар ажиллах аж. Киноны зургийг ирэх нэгдүгээр сард авч эхлэх бөгөөд киног бүтээхэд 20 сая ам.доллар хэрэгтэй гэнэ. Холливудын ахмад дайчин Барбара Страйзанд “Ийм их мөнгийг хаанаас олохоо ч мэдэхгүй байна. Холливудад их зүйл өөрчлөгджээ. Барбара Страйзанд 1983 онд найруулагчийн анхны бүтээл “Yentl” мюзиклиэр “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг найруулагчийн шагнал авснаас хойш сүүлд 1996 онд “The Mirror Has Two Faces” киног найруулсан аж. Харин түүний шинэ кинонд “Оскар”-ын шагналт зохиолч Колин Фёрт, Кейт Бланшет нар тоглох гэнэ. Н.Энх | урлаг соёл |
“Их нүүдэл Монгол медиа нэгдэл” санаачлан Монголд анх удаа 3D анимэйшн 50 ангит бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хийж гүйцэтгэх төслийн ажлыг эхлүүлээд байна. “Эрдэс баялгийн ертөнцөөр аялсан нь” нэртэй уг хүүхэлдэйн кино нь нийт 20 минутаар 11 бүлэг 50 ангит дэлгэцийн бүтээл болох бөгөөд ашигт малтмал, уул уурхайн талаар Монголд төдийгүй дэлхийд анх удаа 3D анимейшн хүүхэлдэйн кино хэлбэрээр хийгдэх бүрэн хэмжээний бүтээл болж буйгаараа онцлог юм. Кинонд гол дүрийн хоёр баатар өөрсдийн хийсэн робот машинтайгаа 2030 оноос өнгөрсөн үе рүү буюу дэлхийн үүслээс чулуулаг, эрдэс баялаг, ашигт малтмал, уул уурхайгаар цаг хугацаа хөгжил дэвшлийн түүхийг үзүүлэн аялаж үзэгч олонд үнэн бодит мэдээлэлийг тайлбарлан хүргэх нь ээ. Энэхүү хүүхэлдэйн кино нь геологи уул уурхай, байгаль нөхөн сэргээлт, ашигт малтмал, байгаль экологийн талаар ойлгомжтой нэг багц мэдээллийг өгөх сургалт, танин мэдэхүйн анхны олон улсын хэмжээний бүтээл болох юм байна. Төсөлд хамтрагч байгууллагууд болон эрдэс баялаг, геологи уул уурхайн эрдэмтэд, мэргэжлийн уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрөөр энэхүү кино хийгдэх юм байна. Киног бүтээх явц нь жирийн кинотой харьцуулвал хийгдэх ажлын хувьд их бөгөөд 100 хувь компьютер графикч, зураач, текстурч, аниматор найруулагч уран бүтээлчдийн ажил байх нь ээ. Монгол Улс өөрийн эрдэс баялгийн үүцээ задалж дэлхийн нийт монголн зүг хараа тавьж буй энэ цаг үед эрдэс баялаг уул уурхайн үүсэл хөгжил, үр ашиг, байгаль орчин, эклогийн талаарх үнэн бодит, баримтат мэдээллийг ард түмэнд үзүүлэх зорилгоор уг хүүхэлдэйн киног "Их нүүдэл Монгол медиа нэгдэл" хариуцан бүтээх бөгөөд дэмжигч байгууллагаар Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхайн хүрээлэн Маркшэдрийн холбоо, Өрөмдлөгийн холбоо хамтран ажиллаж байна. Ашигт малтмалын газар нь энэхүү төслийн эхний 10 ангийн санхүүжилтийг бүрдүүлэн гэрээ байгуулан ажиллажээ. Сонирхуулахад, удаа 3D анимэйшн 50 ангит бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног Уул уурхайн салбарын 90 жилийн ойд зориулан бүтээж байгаа юм. Г.ДАША | урлаг соёл |
“Дүнхүү, бүр дүнхүү” киноны кадр Жүжигчин Жим Керри ах дүү Фарреллигийн “Дүнхүү, бүр дүнхүү” (Dumb and Dumber, 1994) домогт инээдмийн киноны үргэлжлэл буюу сиквеллд тоглохоос татгалзжээ. Эх кинонд түүнтэй хамт тоглосон Жэфф Дэниэлс “Керри явснаар төслийг хаасанд тооцож болно” гэж мэдэгдсэн байна. The Hollywood Reporter -ийн мэдээгээр бол, Warner Bros., New Line Cinema компаниуд сиквелд олигтой анхаарал хандуулаагүй нь жүжигчнийг улам бүр бухимдуулсаар байжээ. Мөн хоёр дахь гол дүрийн жүжигчин Жэфф Дэниэлс киноны сиквелл гарах эсэх талаарх асуултанд “Бид дахиад үүн дээр ажиллахгүй. Энэ талаар бүх интернэт бичиж байна. Төсөл үргэлжлэхгүй” гэж ярьсныг NME уламжилж байна. Ах дүү Фаррелли Керри, Дэниэлс хоёрын гол дүрд нь тоглох сиквелл хийхээр зэхэж байгаа тухай бүр 2011 оны 10 сараас яригдаж эхэлсэн билээ. 1994 оны эх кино нь таалагдсан бүсгүйдээ мөнгөтэй цүнхийг нь буцаан өгөхийг оролдохдоо янз бүрийн адал явдалтай учирч байгаа хоёр бүтэлгүй найзын тухай өгүүлдэг билээ. 16-17 сая долларын төсвөөр бүтсэн энэ кино 247 саяыг олсон юм. 2003 оны өмнөтгөл анги буюу “Дүнхүү, бүр дүнхүү: Гарри Ллойдтой учирсан нь” приквеллд Керри, Дэниэлс нарын аль нь ч тоглоогүй бөгөөд киноы орлого тун даржин байсан билээ. Эх сурвалж: The Hollywood Reporter, NME | урлаг соёл |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Диснейн Пиксар анимэйшний бүтээл улаан үстэй, дэггүй гүнжийн тухай "Brave" хүүхэлдэйн кино ашиг орлогоороо тэргүүллээ. Энэ хүүхэлдэйн киноны тасалбар дэлхий дахинд нийт 80 сая ам.доллараар борлогдсон байна. Үүний 66.7 сая ам.долларыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн кино театруудаас олжээ. Харин үлдсэн 13.5 сая ам.долларыг дэлхийн зах зээл дээрээс олсон байна. Уг жагсаалтыг түүхэн сэдэвт, аймшгийн кино "Abraham Lincoln: Vampire Hunter" киног тэргүүлж байсан ч гуравдугаар байрлуу ухарсан байна. Хоёрдугаар байранд “Мадагаскар-3” хүүхэлдэйн кино оржээ. "Brave" хүүхэлдэйн кино нь “3D” хэлбэрээр хийгджээ. Уг кинонд Шотландын уулархаг газар болон төвөөр морь унаж давхидаг өсвөр насны Мерида гүнж, түүний ээж, хаант улсын ёс заншилын тухай гардаг. Гүнж Меридагийн дүрд Шотландын жүжигчин Келли Макдоналд дуу оруулсан байна. Уг кино нь Пиксар студийн хувьд арван гурав дахь шилдэг кино болсон байна. "Brave" хүүхэлдэйн кино нь Пиксар анимейшнэнд түүхэн эрэлхэг эмэгтэй баатрын дүрийг гаргах тал дээр шинэлэг кино болсон. Диснейд урьд нь эмэгтэй баатруудын тухай “Мулан”, Покахонтас” зэрэг хүүхэлдэй кинонууд байдаг бөгөөд 185 сая ам,доллараар бүтжээ. Б.Анхтуяа | урлаг соёл |
АНУ-ын “Lifetime” телевизээр энэ оны эхнээс цацагдаж эхэлсэн “Desperate Maids”инээдмийн цувралын үргэлжлэл нь “Devious Maids” нэртэйгээр удахгүй дэлгэцнээ гарах гэнэ. Тус телевизийн албаны хүмүүс ийн мэдээлсэн бөгөөд өнгөрөгч баасан гаригт шинэ цувралын эхний хэдэн ангийн зураг авалтын ажил дууссан гэнэ. Шинэ цувралаар Калифорнийн хамгийн алдартай, хөрөнгөтнүүдийн амьдардаг Беверли Хиллз хотын баячуудын зарц нар болон баян, галзуу эзэгтэй нарын тухай өгүүлэх ажээ. Зарц нарын эзэн, баян хатагтайн дүрд нэрт жүжигчин Эва Лонгория тоглох гэнэ. Э.Анхтуяа | урлаг соёл |
Үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “19” нэртэй уран сайхны киног NTV телевиз гаргахаар болжээ. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийсэн билээ. Тус киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичин УДЭТ-ын найруулагч Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар найруулсан юм. Энэхүү киног телевизийн дэлгэцээр гаргах албан ёсны эрхийг NTV телевиз худалдан авч, ийнхүү үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа аж. Киног гаргах албан ёсны эрхийг ямар үнээр авсан нь тодорхойгүй байгаа ч багагүй мөнгө төлсөн гэх мэдээллийг тус телевизийн захирал М.Уламбадрах үгүйсгэсэнгүй. Тэрбээр ”Бид оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэн ажиллахыг хичээдэг. Монголд өч төчнөөн ТВ үйл ажиллагаа явуулж, өрсөлдөөн ширүүн байна. Олны анхаарал татаж шуугиан тарьж буй энэ киног нээлтээ хийсэн өдрөөс нь өөрийн ТВ-ээр гаргахыг хүсч хэлэлцээр хийж ирсэн. Тохиролцоонд хүрч энэ эрхийг авсандаа сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн юм. Үзэгч та бүхэн “19” киног энэ сарын 26 буюу маргааш оройн 23.45 цагаас NTV телевизийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй. Г.ДАША | урлаг соёл |
“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тун удахгүй “Тэр чинь би” шоу драмыг дэлгэхээр зэхээд байгаа гэнэ. Тиймээс тэд саяхан уг уран бүтээлдээ зориулан шинэ клип хийжээ. Уг клипний дуу нь Оросын алдарт “Любэ” хамтлагийн “Позови меня тихо по имени” бөгөөд тэд хэрхэн дуулж, клипжүүлсэнийг хамтдаа сонирхъё. Г.ДАША | урлаг соёл |
“Sony Pictures Entertainment”-ийн бүтээл "Amazing Spider-Man" кино өнгөрөгч мягмар гаригт АНУ болон Канадын кино театруудад нээлтээ эхний өдрөө 35 сая ам.долларын ашиг олж, шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. 3D технологиор бүтээгдсэн тус кино өмнөх дээд амжилтын эзэн “Transformers” киноны амжилтыг эвдсэн байна. Тус кино 2007 оны долдугаар сарын 3-нд нээлтээ хийж, тухайн өдрөө 27,8 сая ам.долларын ашиг олж байжээ. “Amazing Spider-Man" киноны тасалбар дотоодын зах зээл дээр 110-120 сая ам.доллараар борлогдсон байна. Гэхдээ зарим хүмүүс 125 сая ам.доллараас ч илүү борлогдсон гэж үзэж байна. Харин "Transformers" 2007 онд нээлтээ хийснээсээ хойш зургаан өдрийн дотор дотоодын зах зээл дээрээс 146 сая ам.доллар олж байжээ. “Spider-Man” киноны цувралууд 2002 оноос эхэлсэн бөгөөд өмнөх гурван анги нь дэлхийн зах зээл дээрээс нийт 2.5 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Б.АНХТУЯА | урлаг соёл |
Богино хэмжээний кино урлагт хүч түрэн орж ирсэн, эзэнгүй байсан орон зайг нөхөж, амьдруулж чадсан найруулагч Б.Чингүүн сонирхолтой нэгэн санаа бодож олжээ. Богино хэмжээний кино урлагийн хөгжлийг шинэ шатанд ахиулж, кино сонирхогчдын анхаарлыг өөр зүгт хандуулж чадсан хэмээн үнэлэгддэг тэрбээр өөрийн бүтээсэн кинонуудыг нэгтгэн, анх удаа кино театрын дэлгэцээр үзэгчдэд хүргэхээр болжээ. Ингэснээр “Blind date” буюу “Сохор болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Би танд хайртай, өвөө”, “Гэрэл”, “The Last Moment” буюу “Сүүлийн хором”, “Сарнай”, “Ээж ээ, танд баярлалаа” зэрэг түүний бүтээсэн богино хэмжээний найман уран бүтээлийг нэг дор үзэх боломжтой юм. Найруулагч Б.Чингүүний “Life-Short film collection” долдугаар сарын 7-ноос “Соёмбо” кино театрын дэлгэцнээ гарч эхлэх бол иэрх даваа гаригт буюу 9-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийх аж. Киноны трейлерийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
“Pixar Animation” студийн шинэ бүтээл шотланд гүнжийн тухай “Хатан зоригтон” хүүхэлдэйн кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийснээс хойш 66.8 сая ам.долларын ашиг олж, box office-ыг тэргүүлж байна. “Уолт Дисней”-тэй хамтарсан тус студи 13 хүүхэлдэйн кино гаргасан нь тухай бүрдээ хит болж байсан билээ. Хоол хийдэг хархны тухай “Ratatouille” (уншихад ч хэцүү)-ийг эс тооцвол “Мангасуудын компани”, “Немогийн эрэлд”, “Машинууд”, “Тоглоомын ертөнц” зэрэг хүүхэлдэйн кинонууд нээлтээ хийсэн даруйдаа л 60 сая ам.долларын ашиг олж байсан юм. “Хатан зоригтон” хэмээх улаан үст, зоригт гүнжийн тухай өгүүлдэг тус хүүхэлдэйн кино гэр бүлийн үзэгчдийн 66 хувь, бүсгүйчүүдийн 66 хувь, 25-аас доош насны хүүхдүүдийн 55 хувьд нь ихэд таалагдсаныг кино сонирхогчдын судалгаа харуулжээ. Харин “Авраам Линкольн: Цус сорогчийн эрлэг” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногт дөнгөж 16.5 сая ам.долларын ашиг олжээ. Цочирдом үзэгдлээр дүүрэн, 70 сая ам.доллараар бүтсэн тус кино “Онц аюултай” киног найруулсан казак найруулагч Тимур Бекмамбетовын шинэ бүтээл аж. Киног эрчүүдийн 56 хувь, 25-аас дээш насныхны 53 хувь нь сайн бүтээл хэмээн сайшаасан байна. Долоо хоног тутам нэг шинэ хит кино нээлтээ хийж буй энэ зуны үзэгчид сонголт ихтэй байгаа аж. “Хатан зоригтон” гарч ирэхээс өмнө амьтны хүрээлэнгээс оргож, Европоор аялж буй зэрлэг амьтдын тухай өгүүлдэг “Мадагаскар 3”, “Прометей” зэрэг кинонууд л гэхэд нээлтээ хийсэн даруйдаа 50 сая ам.доллараас илүү ашиг олсон юм. АНУ-ын кино театруудын хамгийн сүүлчийн мэдээгээр “Хатан зоригтон”, “Мадагаскар 3” кино өчигдөр тус бүр нь хагас сая ам.долларын ашиг олсон бол Том Крузын тоглосон “Rock of Ages”, дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж буй “Цасангуа ба анчин” кино ашиг орлогоороо box office-ын эхний тавд бичигдэж байна. “Хатан зоригтон” 66.8 сая ам.доллар, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Мадагаскар 3: Европт эрэн сурвалжлагдсан нь” гурван долоо хоногт нийт 157.6 сая ам.долларын ашиг олсон "Авраам Линкольн: Цус сорогчийн эрлэг” 16.5 сая ам.доллар, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. “Прометей” гурван долоо хоног нийт 108.5 сая ам.долларын ашиг олсон. ”Rock of Ages” хоёр долоо хоногт нийт 28.8 сая ам.долларын ашиг олсон. “Цасангуа ба анчин” дөрвөн долоо хоногт нийт 137.1 сая ам.долларын ашиг олсон. “Миний хүү” хоёр долоо хонгт 28.2 сая ам.долларын ашиг олсон. million, second week “Өшөө авагчид” найман долоо хоногт нийт 598.3 сая ам.долларын ашиг олсон. ”Хар хувцастнууд” таван долоо хоногт нийт 163.3 сая ам.долларын ашиг олсон. “Seeking a Friend for the End of the World” өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийснээс хойш 3.8 сая ам.долларын ашиг олжээ. Н.ЭНХ | урлаг соёл |
Жо Мин Хуажи Москвагийн кино наадамд “Перспектива” буюу “ирээдүй” гэсэн утгаар орчуулж болох хөтөлбөрийн хүрээнд оролцож байгаа “Тэнгэрийн хаяа” (Tian Ban) хятадын уран сайхны киноны зохиол, үйл явдлыг хийх явцдаа өөрчилсөн тухайгаа уг бүтээлийн зохиолч, найруулагч, продюсер, жүжигчнээр ажилласан Жо Мин Хуажи хэвлэлийн бага хурал дээр ярьжээ. Киноны үйл явдал Өвөр Монголын нэгэн хөдөөний айлын эргэн тойронд өрнөдөг юм. Аав, ээж, бяцхан охин гурвуул Шанхайд үйлдвэрлэсэн радио хүлээн авагчтай болохыг мөрөөднө. Улмаар гэрийн эзэн хот руу ажил хийж мөнгө олохоор яваад ердөө... 20 жилийн дараа эргэж ирдэг байна. Энэ үед эхнэр нь нас барж, охин нь нэгэн хийдэд амь зууж байгаад хятад хүнд үрчлэгдсэн байдаг юм. “Тэнэмэл” эцгийг шинэ хамаатнууд нь халуун дотно хүлээж авдаг ч охин яагаад ч уучилж чадахгүй... “Би эхлээд гол баатар нь нууц амрагтай болсон тухай зохиолоо баримталж хийх гэж байсан ч өөрөө өөрийгөө “цензурдээд” арай зөөлрүүлсэн. Би Өвөр Монголын кино нийгэмлэгийн дэд тэргүүн бөгөөд ийм зохиомжийг монголчууд таагүй хүлээж авна гэж надад ойлгуулсан” гэж Жо Мин Хуажи ярьжээ. Эцсийн хувилбар ёсоор бол, 20 жилийн дараа эргэж ирсэн эцэг охиныхоо хамаатнуудад “гэртээ харихыг ихэд хүсч байсан ч учир битүүлэг нөхцөл байдалд алдсан мөнгөө ажил хийж олох ёстой байсан учраас ирж чадаагүй” гэж тайлбарладаг. “Тэнгэрийн хаяа” киног хувийн компани нь бүтээж, кинонд гэрийнхэн нь болоод хамаатнууд нь тоглосон тухай найруулагч мөн нэмж хэллээ. “Киноны үйл явдал намтарчилсан биш. Гэхдээ би зарим хэсгийг ойр дотныхон, хамаатнуудынхаа ярианаас авсан. Зураг авалт миний өсч төрсөн газар нутагт хийгдсэн” гэж Жо Мин Хуажи ярьжээ. “Тэнгэрийн хаяа” бол Хуажигийн хувьд найруулагчийн гарааны бүтээл бөгөөд тэрээр 1998 оноос эхлэн жүжигчний хувьд ажиллаж байсан юм. Шинэ кино хэд хэдэн олон улсын наадмаас шагнал хүртээд байна. Жо Мин Хуажи Өвөр Монгол гаралтай бөгөөд монгол нэр нь Номинхуар байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Тэрээр ӨМӨЗО-ны Шулуун хөвөөт цагаан хошууны Улаанцав суманд төрж өсчээ. Эх сурвалж: РиаНовости | урлаг соёл |
Балар эртний амьтдын тухай өгүүлдэг “Ice Age: Continental Drift” анимейшн кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 46 сая ам.долларын ашиг олж, шилдэг кино жагсаалтыг тэргүүлж эхэллээ. “Ice Age: Continental Drift” анимейшн кино нь “20th Century Fox”-н бүтээл бөгөөд “Ice Age” цувралын дөрөв дэхь анги нь юм. Мөн 3D хэлбэрээр бүтээгдсэн байна. Өмнө нь “Ice Age” цувралын хоёр дахь анги “The Meltdown” нь 2006 онд нээлтээ хийж 68 сая ам.долларын ашиг олж байжээ. “Ice Age” цуврал анимейшний дүрүүдэд Америкийн жүжигчин Рэй Романо, Америкийн жүжигчин, дуучин, рэппэр Куин Латифа, Колумби-Америкийн жүжигчин Жон Легуизамо нар дуу оруулсан байна. “Ice Age: Continental Drift” анимейшн кино өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн зах зээл дээрээс нийт 339 сая ам.долларын ашгийг авчираад байгаа ажээ . “Ice Age” цувралын ашиг нь одоогоор дэлхийн зах зээл дээр 2.2 тэрбум ам.долларыг даваад байгаа юм байна. Харин “Ice Age” –н өмнө шилдгийг тэргүүлж байсан "Spider-Man" кино дотоодоос 200 сая ам.долларын ашиг, дэлхий дахинаас 521.4 сая ам.долларын ашиг олоод байна. Энэхүү кино хоёр дахь долоо хоногтоо гарч байгаа ажээ. “Universal Pictures”-н бүтээл "Ted" кино гурав дахь долоо хоногтоо гарч байгаа бөгөөд нийт 159 сая ам.долларын ашиг орлого олсон байна. Б.АНХТУЯА | урлаг соёл |
Дэлхийн шоу бизнесийн төвд энэ зун ямар тэсрэлт болох талаарх таамгийг “TIME” дэвшүүлжээ. “Харанхуйн баатруудын үүсэл” Нээлтээ хийх өдөр: Долдугаар сарын 20 Бэйл Бэйнтэй танилцана. “Бэтмэн эргэж ирсэн нь” цувралын гуравдугаар бүлэгт Бэйний дүрд Том Харди, Селина Кайлын дүрд Анна Хэтэуэй тогложээ. Гэхдээ жинхэнэ тулаан дэлгэцнээ биш, бодит амьдрал дээр “Харанхуйн хүлэг баатрын үүсэл” болон “Өшөө авагчид”-ын дунд өрнөнө. “Warner Brothers” болон “DC entertainment”- ынхан бүтээлээрээ “Өшөө авагчид”-ын нээлтээ хийсэн даруйдаа 207 сая долларын орлого олсон амжилтыг эвдэхийг хичээж буй. “Борны хөрөнгө” Нээлтээ хийх өдөр: Наймдугаар сарын 3 Бүхий л ангиуд нь амжилт олдог тул Борны цувралын шинэ бүлэг ч багагүй анхаарал татаж буй. Мэтт Дэмон гол дүрд тоглоогүй нь урмыг нь бага зэрэг гонсойлгохын зэрэгцээ, түүнийг орлосон Жереми Рэннер Мэтт Дэмоны энд хүрэх үү, үгүй юу гэсэн асуулт сэтгэлийг нь гижигдэж байгаа. Тиймээс ч энэ зуны хитүүдийн нэг болох магадлал өндөр. Харин шүүмжлэгчид Жеремиг Мэтт Дэмоныг орлолгүй Засгийн газрын хөтөлбөрийн золиос болсон өөр нэгэн өрөвдөлтэй эрийн дүр бүтээсэн гэж дүгнэжээ. “Бүхнийг сана” Нээлтээ хийх өдөр: Наймдугаар сарын 3 Арнольд Шварцнеггерийн бүтээсэн дүрийг ямар чадварлаг жүжигчин бүтээх бол гэсэн үзэгчдийн хүлээлт 1990 оны хит “Бүхнийг сана” киноны шинэ хувилбарыг олны анхаарлын төвд оруулсан. Хариулт нь бүр ч гайхалтай. Сүүлийн жилүүдэд амжилт гаргасан кинонд тоглоогүй жүжигчин Колин Фаррелыг сонгосон нь маркетингийн уран арга ч байж мэднэ. “Итгэл тээсэн хавар” Нээлтээ хийх өдөр: Наймдугаар сарын 10 Тэсрэлт үгүй! Хүн төрөлхтнийг заналхийсэн юу ч үгүй! Мэрил Стрипийг тооцохгүй бол супер баатрууд ч байхгүй! Гэсэн хэдий ч найруулагч Дэвид Франкелийн шинэ мелодрам амжилт гаргана гэдэгтэй судлаач шүүмжлэгчид санал нэгдэж буй. “Чөтгөрүүд л Прада өмсдөг” кинонд хамтран ажиллаж байсан тэднийг 30 жилийн гэрлэлтээ дахин сонирхолтой, гал халуун болгох гэж тэмцэж буй хосуудын амьдралыг сонирхолтой, шинэлэг байдлаар өгүүлж чадна гэдэгт тэд итгэлтэй байгаа “Кампанит ажил” Нээлтээ хийх өдөр: Наймдугаар сарын 10 Бүгд найрамдах намын шинэчлэгч (жүжигчин Зак Галифианакис) Хойд Каролиноос конгрессийн гишүүнд нэр дэвшинэ. Өрсөлдөгчийнх нь булхай илэрснээр түүнд боломж олдох хэдий ч өрсөлдөгч нь тийм ч амар бууж өгөлгүйгээр кампанит ажлаа өрсөлдөгчийнхөө булхай, зальхайг илрүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж буй тухай өгүүлэх кампанит ажил кино удахгүй болох сонгуулийн кампанит ажил ид өрнөж байх үеэр гарч байгаа тул амжилт олох нь гарцаагүй хэмээн таамаглаж байгаа аж. Түүнчлэн энэ зун дэлгэцнээ гарах инээдмийн кинонуудаас кино багийнхан туршлагатай бөгөөд анхаарал татаж буй сэдвийг сонирхолтой гаргасан нь амжилтын бас нэгэн түлхүүр гэнэ. Эх сурвалж: www.toimsetguul.mn | урлаг соёл |
МҮОНТ-ийн уран бүтээлчид олон ангит ээлжит, шинэ киноныхоо зураг авалтыг эхлүүлжээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтран “Огцом эргэлт” олон ангит кино бүтээж байгаа юм. Энэ бүтээлээр дамжуулан монголчуудын дунд түгээмэл дэлгэрч байгаа чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг таван гол өвчнөөс сэргийлэх мессеж түгээхээр зураг авалтын талбарыг зорьжээ. Одоогоор киноны зураг авалт 50 хувьтай үргэлжилж байгаа аж. Кино зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа”-гаар үзэгчдийг байлдан дагуулсан зохиолч А.Амарсайхан бичсэн юм байна. Харин ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсерээр Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаачаар Б.Чинбат нар ажиллаж байгаа бол киноны гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран болон залуу жүжигчид тоглож байгаа гэнэ. 30 ангит “Огцом эргэлт” кино ирэх намраас МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болох нь ээ. Г.ДАША | урлаг соёл |
МҮОНТ-ийн уран бүтээлчид ээлжит шинэ уран бүтээлддээ хэдийнээ оржээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтран “Огцом эргэлт” олон ангит киног бүтээж байгаа юм. Энэ киноны зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа”-гаар үзэгчдийг байлдан дагуулсан зохиолч А.Амарсайхан бичиж, ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюссэраар Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаачаар Б.Чинбат нар ажиллаж байгаа бол киноны гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран болон залуу жүжигчид тоглож байгаа аж. 30 ангит “Огцом эргэлт” кино ирэх намар МҮОНТ-ээр үзэгчдэд хүрэх нь. Ингээд тус киноны зохиолч А.Амарсайхантай уулзан шинэ цувралынх нь талаар ярилцлаа. -Энэ киноны зохиолыг бичих санаа анх хэзээ төрөв? -Мянганы сорилтын сангаас кино зохиолын төсөл зарлан сонгон шалгаруулт явуулсан. Уг сонгон шалгаруулалт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон. Бараг л бүтэн жилийн ажил гэх үү дээ. Энэ кино зохиолыг бичихэд хамгийн хэцүү зүйл зүрх судасны өвчин, осол гэмтэл, чихрийн шижин гээд халдварт бус таван өөр өвчнийг нэг кино зохиол руу оруулж ирэх асуудал байсан. Кино зохиолын сонгон шалгаруулатад шалгарч, зохиол бичих эрхээ авчихаад эхнээсээ болох байх гэж бодоод гол шугамыг нь гаргах гээд суухаар ерөөсөө л нэг биш болоод байдаг. Яахав нэг, хоёр өвчнийг кино руу оруулж ирж болно шүү дээ. Гэтэл нэг зохиол руу тавын таван өвчин оруулах болчихдог. Маш их толгойгоо өвтгөсөн. Бүүр би юу бариад авчихав гэж бодох ч үе байлаа. Тэгээд нухсаар байгаад зохиолын нэг шугам барьж аван үйл явдал гаргаад хийсэн. -Яагаад “Огцом эргэлт” гэж нэрлэсэн юм бэ? -Кино зохиолд маань осол, гэмтэл орж ирдэг. Тиймдээ ч киноны үйл явдал огцом эргэлт дээр болж байгаа ослоор эхэлж байгаа болохоор “Огцом эргэлт” гэж нэр өгөөд явчихсан. Гэхдээ бас зам дээр ч биш амьдрал дээр ч гэсэн хүн хурдаа тохируулж явахгүй бол амьдралд бас л ийм огцом эргэлт орж ирдэг шүү дээ. Хүмүүс чинь аливаа өвчнийг тоохгүй яваар байгаад нэг л мэдэхэд бие хаа нь муудан чихрийн шижинтэй болчихсон байдаг ч юм уу. Эрүүл мэндээ бодохгүй архи, тамхины хэрэглээ ч юм уу эсвэл ажлын ачааллаа тоохгүй явсаар нэг л мэдэхэд эрүүл мэндээрээ хохирон эмчилэхэд ч хүртэл оройтчихдог тохиолдол цөөнгүй. Тэрийг л хүмүүс ураарч, сэхээрэн урьдчилан сэргийлээсэй гэсэн зорилгоор хийгдсэн кино юм л даа. Умайн хүзүүн хорт хавдар хүртэл энэ зохиолд маань орж ирж байгаа. Хорт хавдар гээд ороод ирэхээр л нөгөө Солонгос сериал шиг болчих гээд тэр бүхнийг эвтэйхнээр яаж тэнэг юм шиг болгочихгүй вэ гэдэг дээрээс бодож хийсэн л дээ. Киноны нэрний санааг зөвлөхүүдтэйгээ ярьж байхад л орж ирсэн л дээ. -Кино ямар хугацаанд бичиж дуусгав? Хэдийгээр 30 ангит зохиол ч гэсэн таны өмнө нь бичиж байсан зохиолуудаас ажиллагаа ихтэй байв уу? -Их ажил орж байж кино зохиолоо бичсэн. Хэдийгээр 40 минутын 30 ангит кино зохиол хийж байгаа ч гэсэн 300 анги бичиж байгаа юм шиг бараг өвөлжин сууж бичсэн зохиол. Өнгөрсөн оны арван хоёдугаар сард бичиж эхлээд бараг дөрвөн сард бичиж дуусгасан. Олон өвчнүүд зохиолд маань орж байгаа учраас олон зөвлөхүүдтэй байсан. Маш олон хүмүүстэй судалгаа хийж, уулзаж явсан болохоор цаг хугацаа их шаардсан. -Үзэгчдэд энэ киногоороо дамжуулах өгөх гол мэссэж? -Гол нь энэ киноны зорилго нь хүмүүст эрүүл амьдрах тэр хэвшлийг мэссэж болгон хүргэх. Гэхдээ тэгэх гэж байна гээд гарын авлага шиг юм хийчихвэл уран сайхны кино биш болооод явчихна шүү дээ. Хүмүүст киног чинь догдолж хүлээж үздэг шүү дээ. Тэгж бүүр сонирхол татхаар уран сайхны киноны тийм гоё үйл явдалтайгаар бичихийн төлөө үзсэн. Амьдрал дээр болж байсан тохиолдлуудыг их яриулж байгаад энэнээс энийг авья гэсээр тэр олон өвчинг нэгэн зэрэг биш зарим нэгийг нь аль болох дам байдлаар орохоор хийсэн. Яг бүгдийг нь нэг зохиол руу чихчих гэхээр болохгүй байгаа юм чинь. Эвийг нь олоод оруулсан. Хүмүүс үзэхдээ сэтгэл нь зовж, уярч, догдолж, үзээсэй л гэж бодож бичсэн. Гэхдээ жирийн уран сайхны кино үзээд уяраад догдлоод байна гэсэн чинь цаад талдаа тэр амьдралд хэрэгтэй мэссэжүүдийг авчихаар л бодож хийсэн. “Тусгай салаа” гэхэд чинь Батлан хамгаалах яамны захиалгат уран бүтээл байсан ч хэзээ ч арми, зэвсэгт хүчин сайн гэж нэг ч дүрээр хэлүүлээгүй. Жирийн амьдралаар гаргаад залууст эх оронч гэсэн үзлийг дээшлүүлчихэж болсон. Үүн дээр ч гэсэн энгийн амьдрал юм шиг хэрнээ цаад талдаа хүн амьдралдаа бас нэг тормоз гишгэхгүй бол болохгүй болж байгаа юм байна шүү. Сахараа нэг хэмжүүлэхгүй бол болохгүй юм байна. Би ийм зүйлд орчих ч юм бил үү. Хөдөө гадаа явж жолоо бариад явж байхдаа хамаагүй яадгийн гээд зуу татах чинь болохгүй юм байна. Хэдийгээр суудлын бүсийг хүмүүс тэр бүр анзаардаггүй ч гэсэн бас л хэцүү л юм байна лээ. Судалгаа хийгээд явж байхад суудлын даруулга хийгээгүйсээ болоод машинаасаа гарч шидэгдээд нуруу нугас нь хүнд гэмтэл авчихдаг. Гэтэл хэрвээ суудлын даруулгаа хийсэн бол хөнгөн гэмтэл авахаар байх жишээтэй. -Зохиолоо бичиж байх явцад хийсэн судалгаа таны амьдралд тэр тусмаа эрүүл мэндээ анхаарах тал дээр хэрхэн нөлөөлсөн бэ? -Нэг сонин зүйл нь бичиж байх явцад нөгөө таван өвчин чинь над руу ирчих гээд байгаа юм шиг болоод би өөрөө ч сахараа үзүүлсэн. Тэгтэл хамгийн дээд үзүүлэлт дээрээ тав аравны хэдэн хувьтай байдаг билээ дээ. За чи анхаарахгүй бол болохгүй юм байна шүү гээд эмч хэлэхээр нөгөө их сахартай байхуу уух дуртай хүн чинь сахарын хэрэглээгээ багасгаад. Кино зохиол бичиж байх явцдаа найз Т.Бум-Эрдэнэ гээд зохиолч залуугийнхаа гэр бүлтэй хагас сайн бүр Богд уулын орой руу алхдаг бүлэгт нь хүртэл элсээд Богд уул руу хагас сайн бүрт алхдаг болоод өөрөө хүмүүжээд дуусдаг юм байна лээ. -Эрүүл мэндийн сэдвээр хүмүүст эерэг мэссэж өгөхөөр бичигдэж байсан болохоор өвчтөн, тэдний ар гэр, эмч нартай илүү ойрхон ажилласан болов уу? Киноны гол дүрүүдээ аяж босгосон бэ? -Эмч гэдэг хүнийг сайн гэгээлэг талаас нь харуулахын төлөө, одоо тэр өрхийн эмнэлэгийн эмчийг харуулахын тулд хүний төлөө гэсэн нэг өрхийн эмч бүсгүйн дүрийг оруулж ирэх жишээтэй. Гэмтлийн эмнэлэг гэхэд л маш их мэдлэг боловсролтой тэргүүлэх зэргийн эмч Хүдэр гээд залуугийн дүр орж ирж байгаа. Өвчин гээд кино хийж байгаа гэхээр дандаа л өвчний тухай гараад банйа гэж ойлгож болохгүй. Амьдрал дээр болж байгаа л үйл явдалууд багтсан. Нэг гэр бүлийн амьдралд хүү нь нэг л удаа найз нартайгаа дарвиад замд гаргаж өгч байна гээд хоёр, гурван хундага архи уулгаснаас болоод л осол хийгээд тэр ослоос болоод тэр залуугйин гэр бүл мэс заслын төлбөр мөнгө гээд өчнөн санхүүгийн бэрхшээлд ордог. Нөгөө нэг осолд орчихсон хохирогч гэхэд о компанийх нь ажил зогсоод асар хүнд байдалд орж, авгай нь галзуурчих гээд л “чи ийм байдалд орчихоод тэр залуугаасаа мөнгө авахгүй байхдаа яадаг юм бэ? Эмчилгээнийхээ төлбөрйиг төлүүлэхгүй яагаад байгаа юм бэ” гээд галзуу солиотой болчихсон юм шиг л дайрна. Тэр осол гэмтлийг чинь дагаад ядуурал гэдэг зүйл эхэлж байгаа. Тэгэхээр суудлын даруулга, хурдаа л тохируулах хэрэгтэй гэдгийг киногоороо үзэгчдэд илүү хүргэхийг зорьж байгаа. Хүмүүс болохоор “болж л байдаг шүү дээ” гээд байдаг. Хотоос гадагши хамаагүй хурд хэтрүүлж давхидаг. Гэтэл жижигхэн юм шиг ийм л зүйлсээс болоод амьдралд чинь нөхөж барашгүй түм зүйл гарч болох юм шүү гэдэг зүйл гарч ирж байгаа. Зохиол бичиж байхдаа ч гэсэн ийм хүн байгаасай гэж бодож байсан маань эргээд МҮОНТ-тэй хамтрахад ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Б.Гантулга дүр сонголт дээрээ илүүтэй анхаарч ажиллан зохиолч руугаа байнга ярин хамт байж, нэлээн бодон дүрүүдээ сонгосон. Өрхийн эмчийн дүрд гэхэд л нэвтрүүлэгч Б.Гантигмаа тоглож байгаа. УДЭТ-ын жүжигчин Б.Болормаа өмгөлөгчийн дүрт толгож байгаа бол нэг эмчийн дүрийг Г.Золбоот бүтээж байна. Их зантай хирнээ дотроо болохоор гайгүй хүн байгаад байдаг ч түүнйигээ чанддаа нуучихсан нэг товарищ болох хадам аав гарч ирнэ. Хуучин сайд хийж явсан мундаг энэ хөгшний дүрд Ардын жүжигчин Мягмарнаран ах тоглож байгаа. Мань эр өөрө ч гэсэн хэлж байсан. “Би эхлээд олон ангит кино гэхээр нь за яадаг ч юм билээ гэж бодож байсан ч зохиолыг нь уншаад үзсэн чинь нэлээн зүтгэлтэй, жүжигчнээс ух чадвар шаардах дүр болохоор нь ах нь авчихлаа шүү гээд хэлж байсан. Осолд орсон хүүгийн ээжийн дүрд СУИС-ын багш, жүжигчин Ганхүү нар тоглож байна. Залуучуудыг киногоор од болгон гаргаж ирдэг шүү дээ. /инээв/ Залуу одууд мэдээж төрнө. -Өмнөх олон ангит кинонд дүр бүтээж байсан жүжигчдээс энэ кинонд тань тоглож байгаа юу? -Хуучин жүжигчдээсээ кинондоо авдаг юм аа. “Тусгай салаа” киноны Хурдын дүрийг бүтээсэн жүжигчин энэ кинонд компаний захирал буюу хохирогчдын дүрд орчихсон байж байгаа. Яахав, сайхан нуруутай бол нуруутай, сайн ажилтай залуу зүгээр л явж байгаад осолд ороод насан туршдаа суугаа болж байгаа хэцүү дүрийг тэр бүтээж байгаа. Хүмүүс үзэхэд сайхан нуруутай залуу ийм болчих гэж харамсал төрөхөөр бодож найруулагч түүнийг сонгож авсан. -Зураг авалт эхлээд 50 хувьтай явж байгаа гэсэн шүү дээ. Та зураг авалтын талбарт хэр очиж байна? Голчлон хаана зураг авалтаа хийж байна даа? -Би өөрөө Сансарт амьдардаг хүн чинь зохиол дээрээ Сансарыг л их биядэг юм байна. Манай найруулагч хүртэл 15 дугаар хороололд амьдардаг байж таарсан. Тэгээд тэр хавь, 33 дугаар сургууль, Сансарын тэр хавиар зураг авалт их хийгдэж байгаа. Мөн хөдөө зурагт авалтууд хийнэ. Киноны гол дүрүүдийн нэг өмгөөлөг эмэгтэйн боксчин хүүгийн дүр байгаа. Ээж нь боксын тал дээр буруу ойлголт аван “Мухамед Али гэдэг боксчин чинь тархи толгой нь гэмтээд хүнд бэртэл авсан байсан. Чи тэгнэ” гээд хүүхдээ хоридогоос нь болоод хүү нь сэтгэл санаагаар унаад ээждээ гомдсондоо архи дарс руу хальт гишгэх гээд байгаа залуугийн дүр гардаг. Тэрийг гэхэл д Боксын холбооныхон маш гоё хүлээж аваад боксоор ерөөсөө кино хийдэггүй. Дандаа л бөх ороод байдаг. Тэгсэн чинь энэ кино чинь бокс орчихож гээд уриалгахан хүлээж авсан. Кино зохиол дээр боксын хотын аварга шалгаруулах тэмцээний хэсэгт байгаа. Үүнд, тамирчдаа цуглуулан анхаарал тавьж, баяртай хүлээн авч зураг авалтыг нь хийлгэж байгаа. Харин зураг авалттын үеэр наадам болоод тэр бүр очиж амжсангүй ээ. Зураг авалт амжилттай сайн явж байна лээ. Би зарим нэг хар монтаж дээр нь очиж үзсэн. Дажгүй дүрүүд маань хөөрхөн болоод явчихсан байсан. Энэ киноны онцлог нь сургуулийн 12, 13 орчим насны долоо наймдугаар ангийн хүүхдүүдийн дүр орж ирж байгаа. Киноны ерөнхий өвчин орсон тэр хар бараан шугамыг гэгээлэгээр тэнцүүлэх гэж хүүхдүүдийн дүр орж ирсэн. Том яриатай, жаахан хэрнээ 12 настайдаа өтөлчихсөн хүүхдүүд байдаг шүү дээ. Зуныхааи амралтаар өвөө, эмээ дээрээ байсаар яриа нь өвөө болчихсон хүүгийн дүрд Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн зээ тоглож байгаа. Бас Хулан гээд охины дүр байгаа. Орчин үеийн айлуудад байдаг нийтлэг зүйл бол хоёр юм уу нэг хүүхэдтэй, тэднийгээ хэт эрхлүүлээд амттан, янз бүрийн зүйл өгсөөр байгаад таргалуулчихдаг. Гэтэл тэр охиныг ангийхан нь бүдүүка Мишээл гэж шоолоод сэтгэл санааг нь унагаагаад, найз нь түүнээсээ болоод гутраад намайг бүдүүн Мишээлтэй үерхдэг гэж дооглоод байх юм гээд тиймэрхүү байдлаар хийсэн. -Олон ангит зохиол бичих амаргүй биз? -Надад нэг зарчим байдаг юм. Агуу их мундаг юм, сэтгэж, хийх гэж зохиол бичдэггүй. Энгийн хар бор амьдрал дунд байж байгаа тэр сэтгэл хөдөлгөм агшинг л олж харж дүрүүд рүүгээ шингээж хийхийг боддог. Дүрүүдээ онцлог, ялгаатай байлгах гэж үздэг. Тэр зарчмаа бариад л энэ зохиол дээр үзсэн дээ. Энэ кино маань нийт 20-иод дүртэй. Голлох дүр гэхээр тав, зургаан хүн байж киноны үйл явдал хүн уйдаачхааргүй болж явдаг юм. Киноны уран бүтээлийн багийнхан маань эвсэг сайхан хамтт олон. Найруулагч маань хүртэл киноны зохиол дажгүй гоё болсон байна гээд баяртай хүлээж авсан. Би ч гэсэн гоё хийнэ ээ гээд л. Жишээ нь киноны зохиолд байгаа осол, аваарын хэсгийг продюсерын албанаас зардал багатай комьпютераар хийе гэхэд найруулагч заавал унасан машин олоод орлон тоглогч тоглуулж байгаад бодит байдлаар хийнэ гээд л. Би өмнө нь уулзаж байхдаа киноны нэрнээс их зүйл шалтгаалдаг гэж хэлж байсан шүү дээ. “Хэцүү анги” гээд хийсэн чинь бүх юм нь хэцүү. /инээв/ Санхүү нь ч зогсчих гээд. “Тусгай салаа” гээд нэр өгсөн чинь бүх юм нь тусгай хангамжаар явчихсан. Гэсэн сая “Огцом эргэлт” гээд нэр өгсөн чинь огцом огцом юмнууд нь бүтээд л. Огцом эргээд л залуу уран бүтээлчид огцом ажиллаад л, мундаг зураг авалт, сайн хийгдээд явж байгаа. -Та өмнө нь хийсэн “Хэцүү анги” олон ангит киногоо роман болгон хэвлүүлж байсан шүү дээ. Түүн шиг ээ олон ангит бүтээлүүдээ цувралаар ч юм уу хэвлэж гаргах уу? -Залуус, оюутнуудтай энд тэндээс уриад уулзалт хийж байхад тэднээс надад яг кино зохиол байдлаар нь хэвлээд гаргаач ээ. Тэр чинь дараа дараагийн залуу зохиолчид, оюутнуудад хэрэгтэй байх юм гэж хэлж байсан. Би бодоод л байгаа л даа. “Тусгай салаа”-г яг кино зохиол байдлаар нь яг зураг авалтын тэр гоё агшинуудын зургийг оруулаад ард талд нь өөрийнхөө бичсэн телевизийн хэдэн зохиомжуудыг хавсаргаад, телевизийн бүтээлүүдээрээ ном гаргачихдаг юм бил үү гэж бодож байгаа. Г.ДАША | урлаг соёл |
Тулаант киноны нэрт мастер Брюс Лигийн тухай “Би бол Брюс Ли” хэмээх баримтат шинэ кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Нас барснаас нь хойш бараг 40 жил өнгөрсөн ч алдартнуудын жагсаалтад хүндтэй байр суурь эзэлсээр буй тулааны нэрт мастерын тухай баримтат киног түүний охин Шэннон Ли бүтээжээ. Шэннон Ли аавынхаа тухай “Аав маань жинхэнэ тулаанч хүн ямар байх ёстойг өөрийн итгэл үнэмшлээр харуулж, тулааны урлагийг заах аргыг философитой хослуулж чадсан хүн байсан” гэжээ. Брюс Лигээс өмнө тулааны урлагийн чадварлаг мастерууд олон байсан ч тулааны хэд хэдэн төрлийг нэгтгэж, олон нийтэд хүргэсэн хүн нь Брюс Ли гэдэг билээ. Ирэх жил Брюс Лигийн “Луугийн дайралт” хэмээх хамгийн алдартай киноных нь 40 жилийн ой мөн тохиох гэнэ. Тэрээр дөнгөж 32 настайдаа тархины хүнд гэмтлээс болж нас барсан юм. Түүнийг нас барснаас хойш хэдэн сарын дараа нээлтээ хийсэн тус кино Брюс Лиг олон улсын хэмжээний од болгосон билээ. Брюс Лигийн тухай баримтат кино олон байдаг боловч “Би бол Брюс Ли” кино Хонконгийн киноны нэрт мастерууд Жэки Чан, Жет Ли, сагсан бөмбөгийн од Коби Брайнт, “Black Eyed Peas” хамтлагийн гишүүн Taboo болон ойр дотных нь хүмүүсийн дурсамж, дурдатгалаас бүтжээ. Брюс Лигийн охин Шэннон Ли “Брюс Ли” холбооны тэргүүн бөгөөд тулааны нэрт мастерын бүтээлүүдийг хууль бусаар ашиглахын эсрэг үйл ажиллагаа явуулж, оюутнуудад тэтгэлэг олгодог байна. Брюс Лиг нас барснаас хойш бараг 40 жил өнгөрч байгаа ч түүний нэрээр бизнес хийгчид жилд таван сая ам.долларын ашиг олдог гэнэ. Брюс Лигийн тухай баримтат шинэ кино энэ сарын 20-ноос хязгаарлалттайгаар дэлгэцнээ гарах бөгөөд 23-нд DVD-ээр худалдаанд гарах юм байна. Н.ЭНХ | урлаг соёл |
“Алтан хальс” холбооноос ээлжит бэлгээ арк кино сонирхогчдод задлах гэж байна. Тэд энэ удаад Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран “Open Air Cinema” хөтөлбөрийн хүрээнд Монголд анх удаа задгай талбайд кино гаргахаар болжээ. Тус хөтөлбөрийн эхний бүтээл бол “Paprika” буюу “Чинжүү” кино юм. Тус кино нь Японы анимэйшн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээл бөгөөд 2006 оны арваннэгдүгээр сарын 25-нд анх нээлтээ хийж, олон улсын кино фестивалиудад амжилттай оролцон шагналт байруудыг эзлэн дэлхийн олон орноор аялсан шилдэг кинонуудын нэг юм. “Paprika” киноны найруулагчаар Satoshi Kon ажиллан ба ивээн тэтгэгч, продюсераар нь “Sony Pictures” Classics ажиллажээ. Уг киноны үйл явдал сэтгэл зүйч эмч нарт өвчтөнийхөө зүүдийг үзэж эмчилгээ хийх боломжийг олгох машиныг зохион бүтээсэн нь хэрхэн хор уршгаа өгч эхэлсэнээр өрнөнө. Паприка гэдэг нь уг эрдэм шинжилгээний багийн ахлагч доктор Ацуко Чибагийн зүүдэн дэх персона юм. Энэ киног томчууд хүүхэд хэн ч үзэж болох сонирхолтой бүтэл юм. Та задгай талбайд сонирхолтой кино үзэхийг хүсвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 26-ны 19 цагт хүрэлцэн очоорой. “Open Air Cinema” хөтөлбөр VII / 26 “Paprika” VIII / 9 “Waking Life” VIII / 23 “Morvern Callar” IX / 6 “Sound of Noise” IX / 26 “Eternal sunshine of the Spotless mind” X /4 “The Royal Tenenbaums” Г.ДАША | урлаг соёл |
Реппер B.A.T кино урлагийг түлхүү сонирхох болсон гэнэ шүү. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн "Big Fish" буюу “Том загас” хэмээх киног найруулан тун ч завгүй яваа юм. “Dash Films”-ийн бүтээж буй уг киноны гол дүрийг дуучин Б.Амархүү бүтээсэн байна. Киноны үйл явдал цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар өрнөх аж. Мөн кинонд реппер Rokit Bay, Gee нар тогложээ. Хайр дурлал, романтик, адал явдалт уг кино ирэх наймдугаар сарын 21-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. Энэ кино нь зеппер B.A.T-гын анхны бүтээл биш бөгөөд тэрбээр 2010 онд “Аз ойрхон” бүтээлээрээ кино ертөнцөд хөл тавьсан нь үзэгчдээс магтаал чамгүй хүртсэн билээ. Киноны trailer-ийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
Нью-Йорк хотод төвтэй олон улсын тайзны урлагийн “Миту” компанийн уран бүтээлчид манай улсад ирж, дуучин К.Номинжинтой хамтран “Зүрхэн тасархай” жүжиг тоглохоор болжээ. АНУ-д амьдарч байгаа дуучин бүсгүйд “Миту” компанийн уран бүтээлчид хамтран ажиллах санал тавьснаар энэ сарын 16, 17-нд “Black Box” театрт “Зүрхэн тасархай” жүжгийг толилуулах болсон байна. Тайзны орчин үеийн шинэлэг хэлбэрийг эрэлхийлэгч тус компани нь энэ удаад Монголын тайзнаа контенпорари урсгалаар дуу, бүжиг хосолсон жүжгийг анх удаа толилуулах гэж буйгаараа онцлог юм. “Зүрхэн тасархай” зохиолыг Хейнер Муллер бичиж, Рубен Поландо найруулсан байна. Жүжиг гурван дүртэй байх ажээ. Үүнд, дуучин К.Номинжингоос гадна “Миту” компанийн жүжигчин Жастен Нестор, Майкл Литтиг нар тоглох аж. Уран бүтээлч зочид Монголд хэдийнэ ирж, жүжгийн бэлтгэлдээ ороод байгаа бол дуучин К.Номинжин ойрын өдрүүдэд эх орондоо буух гэнэ. Уг жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр үзэгчдэд хүргэж байгаа. Ашгийн бус тоглолт учраас тасалбарын үнийг 5000 төгрөг байхаар тогтоожээ. Г.ДАША | урлаг соёл |
Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг гэх, нөгөө талаас цаг үеийн шаардлагаар тавигддаг гэгдэх “Гамлет” Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “морилох” гэж байна. Дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн энэ зохиол УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг сорих ээлжит нэгэн сорил гэж болно. 150 сая төгрөгийн өртгөөр 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр тайзнаа амилах “Гамлет”-ын нээлт өнөөдөр 19.00 цагт УДЭТ-т болох юм. “Гамлет” чухамдаа дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлийн нэг. Эдүгээ цагаас 33 жилийн тэртээ 1979 онд анх УДЭТ-ын алтан тайзнаа амилсан “Гамлет”-ыг энэ удаад үзэгчид магадгүй огт өөр өнцгөөс хүлээн авах байх. Нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолсон юм. “Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан. Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч нь тодотгсон. Найруулагчийн нүдээр нийгмийн бухимдлыг өөрөөрөө, өөрийнхөө солиорлоор дамжуулан гаргаж чадах тэр хүн нь С.Болд-Эрдэнэ гэнэ. “Гамлетын дүрийг бүтээж чадах авьяастай, чадвартай, басхүү Гамлетад тоглох чин хүсэлтэй олон уран бүтээлч манай театрт бий. Гэхдээ найруулагч миний төсөөлөлд С.Болд-Эрдэнэ буусан. Тиймээс үхсэн ч, сэхсэн ч бид хоёр хамт байна” гэж Н.Наранбаатар ярилаа. Харин Офелиягийн дүрд сонгон шалгаруулалт явуулсан. Офелия бол Гамлетын хайртай бүсгүй, түүний нөгөө тал. Арга билигтэй зүйрлэвэл Гамлет бол эрэгтэй тал, харин Офелия эмэгтэй тал нь. Хүнд байдаг хамгийн эрхэм, хамгийн нандин, сайн сайхан бүхий л чанарыг шингээсэн Офелия бол Гамлетын амьдарч буй бухимдал дүүрэн энэ нийгмийн золиос. Тиймээс найруулагчийн хувьд Офелияг сонгохдоо ганц том шалгуур тавьсан нь солиорол гэнэ. Жүжигт Офелия ухаан санаагаа алдан самуурч, солиорч буй хэсэг бий. Харин энэ дүрийн төлөө өрсөлдсөн театрын 10 уран бүтээлчээс залуу жүжигчин А.Ганчимэг найруулагчийн дотоод сэтгэлд буусан төсөөллийг гаргаж чадсан аж. Солиорохдоо хамгаас их хайрлаж, олон жил нандигнаж, ээжийгээ хэмээн төсөөлж явсан тоглоомоо цэцэг болгон харж, мөч бүрээр нь салган цэцгийн дэлбээ адил шидэхийг харуулсан А.Ганчимэгийн тоглолт түүнд Офелиягийн дүрийг авчирчээ. Эрүүл саруул мэт боловч хийж буй үйлдэл болгон нь солиотой байсан тул найруулагч түүнийг сонгожээ. Харин хоёр дахь Офелия бол театрын жүжигчин Д.Ганцэцэг юм. “Гамлет”-ын бусад дүрүүдийг танилцуулбал, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураач Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллажээ. 33 жилийн дараа драмын тайзнаа амилах “Гамлет”-ын бас нэг онцлог нь үзэгдэл бүрт шинээр хөгжим бичиж, “Гамлет”-д зориулсан бүхэл бүтэн хөгжмийн бүтээл туурвисан гэнэ. 1979 онд орчуулагч Ч.Чимидийн орчуулгаар тайзнаа тавьж байсан бол энэ удаад Х.Мэргэний орчуулгаар “Гамлет”-ын үг хэл, утга санааг илэрхийлсэн байна. С.ЦЭЛМЭГ | урлаг соёл |
Өвөл эртийн цас бударсан үдэш Улсын драмын эрдмийн театрын өмнө зассан улаан хивс ч “даарсан” мэт харагдахаар. Харин 33 жилийн дараа Монголын тайзнаа дахин тоглох гэж байгаа “Гамлет”-ийг үзэхээр ирсэн үзэгчид даарсан шинжгүй. “Гамлет”-ыг анх Монголд амилуулж байсан ахмад үеийн жүжигчин, найруулагч, уран бүтээлчид, драмын театрын үнэнч үзэгчид бүгд Монголын хоёр дахь “Гамлет”-ыг угтан авах гэж тэсч ядан хүлээжээ. “Гамлет”-ийг найруулахаар сонгон шалгаруулалтаас товойн гарсан найруулагч Н.Наранбаатар “Дэлхийн сонгодгийн оргил руу тугаа бариад дайрлаа. Тугаа оргилд нь зоож уу, бэлд нь хатгачихаж уу гэдэг үзэгчдийн тавих дүгнэлт” гэж аархсан. Магадгүй энэ аархлын ааг ямархан байхыг харах нь ч бас үзэгчдийн хувьд бас нэг хүлээлт байсан биз. Тэгээд дээрээс нь Монголын хоёрдахь Гамлет С.Болд-Эрдэнэ хэрхэн шаналах, жүжигчдийн сонгон шалгаруулалтд товойн гарч ирсэн залуу жүжигчин А.Ганчимэг хэрхэн Офелияд хувирах бол гээд л нүдээр үзэхээс өөр аргагүй "шахалт" хүлээлтийг өдөөх. Ерөөсөө л “Гамлет”-ийг Монголд тавих гэж байгаа нь залуу жүжигчдийн гэж хэлж болох баг хэрхэн түүнийг амилуулах, тэр тусмаа залуу гэж хэлж болох найруулагч Н.Наранбаатар ямар шийдэл гаргах нь вэ гэсэн хүлээлт тэр чигээрээ сенсаци тариад байсан гэж хэлж болох. “Гамлет”-ийг тэр болгон тайзнаа тавиад байдаггүй, тэр бол нийгмийн шаардлагаар амьдран гарч ирдэг бүтээл гэж Н.Наранбаатар нэгэнтээ онцолсон байдаг. Энэ ч бас хүлээлтийг өдөөх үг өгүүлбэр мөнөөс мөн. Алдарт У.Шекспирийн Гамлет яагаад бүр 1600 оноос хойш дэлхийн тайзыг эзэгнэж, тавилт болгон нь дэлхийн аль ч улс оронд бай анхаарал татаж байдаг вэ? Монголын Гамлет юугаараа онцлог вэ? Мэдээж хэрэг ийм нухацтай асуултыг үзэгчдийн мэргэн оюунд үлдээсэн нь дээр байх. Тэр ч утгаараа Гамлет мөнхийн төгсөшгүй, нууцлаг, сэтгэл татам, бас бодолд оруулагч байдаг байх. Харин энэ удаагийн монгол “Гамлет”-ийг залуу уран бүтээлчдийн гэсэн нэг онцлогтой гэж хэлж болох байх. Хэдийгээр нэлээд олон уран бүтээлээрээ үзэгчдээс хэдийнэ үнэлгээ авсан ч гэсэн Н.Наранбаатарыг залуу найруулагч гэж тодотгосоор хэвээр байгаа. Магадгүй тэрээр энэхүү бүтээлээрээ эрийн цээнд хүрсэн ид хавтай найруулагчийн алдрыг дархлах гэж буй хэрэг байх. Жүжиг эхлэхийн өмнө Монголын анхны Офелия-Улсын драмын эрдмийн театрын орлогч захирал, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд яг 33 жилийн өмнө тайзнаа Офелиягийн анхны тоглолтоо хийхээр хөшигний ард сэтгэл догдлон зогсч байснаа дурсан ярив. Харин яг энэ мөчид Офелияд шилэгдсэн залуу жүжигчин А.Ганчимэг хөшиг нээгдэхийн хүлээн догдлон зогсоо. Гамлетийн золиос болсон үзэсгэлэн гоо, цэвэр ариун, гэнэн хонгор Офелиягийн дүрд тоглохдоо Н.Сувд дүрээ хад чулуун дунд ургасан цэцэг хэмээн дүрсэлж, жижигхэн турьхан, энхрийнхэн харагдах гэж их л хичээдэг хамтрагч буюу Монголын анхны Гамлет Жамсранжав агсан Офелиягаа тодруулж харагдуулах гэж зузаан мөртэй хувцас хүртэл өмсч байсан гэж ярьж байсан нь санагдана. Үнэхээр ч үзэсгэлэн гоо, нялх турьхан Офелияд А.Ганчимэгээс өөр хэн ч таарч тохиромгүй байж дээ гэж бодогдохоор. Жижигхэн, турьхан, цэвэр ариунхан, үзэсгэлэн гоо Офелия аавынхаа үхэл цочирдон галзуурчихсан байхыг харахад үнэхээр цочирдом. Тэр үүгээрээ сонгодогт хүч үзсэн залуу жүжигчний хувьд бүхний анхаарлыг татаж, магтаал сайшаалыг сонсч чадлаа. “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны бяцхан охины дүрээр илүү буудаг тэрээр Монголын хоёр дахь Офелия хэмээх алдрыг, энэ нэрээ дархалж хамгаалж явах үүргийг бас хүлээлээ. Магадгүй түүнийг тун удахгүй өөрийнхөө мөрөөдөл болсон Жульеттагийн дүр ч хүлээж байж болох юм. Мундагчууд л тоглох ёстой гэсэн дархлаатай байдаг сонгодог урлагт хөл тавьсан Офелиягийн дүрээс мөн л мундагчууд л бүтээж байсан гэнэн хонгор, ариунхан ялдам Жульеттагийн дүр яагаад ч юм бэ үнэртээд байсан. Монголын драмын урлагт ийн балетаар бол шинэ хун гэдэг шиг шинэхэн залуухан бүсгүй нэрээ сийллээ. Монголын хоёр дахь Гамлет ч гэсэн бас залуухан эрч хүчтэй жүжигчин. Жүжигчин С.Болд-Эрдэнэ ганцаардан шаналсан гуниглал, галзуу солиотой дүр төрх, дайчин эрэмгий хөдөлгөөн, хөгжин хөөрөх хунтайж, эртний язгууртны эрхэмсэг төрхийг нэгэн дор харуулж чадав. Мөчийн дотор хувирах түүний тоглолт үзэгчдийг гайхашруулж, магадгүй бидний дэлгэц дээрээс харж дадсан С.Болд-Эрдэнэ мөн гэж үү гэж эргэлзмээр ч байсан байж магадгүй. Түүнээс үе үе харагдах царайлаг, ихэмсэг, хөгжүүн ханхүүгийн төрх, эмгэнэлийн хүчтэй тоглолттой гайхалтай хорших... Найруулагч нь түүнийг “Нээлттэй ярьдаггүй, тэгсэн хэрнээ өгөгдсөн үүргээ биелүүлчихдэг, яг юу бодоод яваад байгаа нь ойлгогдохгүй ч буруу юм хийж байна уу гэхээр тийм биш. Нэг л үл ойлгогдох ертөнц байдаг” гэж тодорхойлсон байсан. Үнэндээ ч Гамлет өөрөө үл ойлгогдох ертөнц. Тийм ч учраас найруулагч вээр аль хэдийнэ өөрийнхөө Гамлетад үл ойлгогдох С.Болд-Эрдэнийг сонгочихоод байсан биз. Үл ойлгогдох Гамлет ч энэ тайзнаа хайр татам байсан шүү. Гэхдээ тэднээс хамгийн эрч хүчтэй, цоглог залуу нь хэн байсан гээч? Ардын жүжигчин Д.Цэрэндагва. Хаан ахынхаа амийг хөнөөж, хатныг нь хааны титэмтэй нь булаан авсан, хортой, шазруун, шалиг цэнгээнч Клавдийн дүр. Ардын жүжигчин Д.Цэрэндагва гайхмаар итгэлтэй бас хөнгөн гавшгай эрч хүчтэй дүрийг бүтээжээ. Тэрээр жүжгээ тайзнаа тавихаас өмнө “Хүнд хэлж чадахгүй, эмзэглээд байгаа үгээ өөрсдөө хашгирч чаддаггүй юм аа гэхэд, хашгирч байгаа хүнийг хараад уужрах байх гэж бодож байна” гэж жүжгийнхээ ерөнхий санааг тодорхойлж байсан. Үнэхээр ч үзэгчдийн хувьд хэн нэгний магадгүй өөрийнхөө хашгирахыг сонссоод сэтгэл нь уужирсан байх. Д.Цэрэндагва эрхэмвээр үнэхээр л хийе гэснээ хийж, хашгирах гэснээ хашгирсан хүний ёсоор уужуу тайвуу харагдана лээ, жүжгийн төгсгөлд. Аагтай хортой Клавдийгийн хамтрагч Гертруда хатан У.Уранчимэг жүжигчний ур чадвараараа бас нэг төгс хоршлыг үзүүлж чадав. Тэгш гоолиг хөлийг нь ил харагдуулах час улаан хилэн даашинз, эротик сиймгэр оймс, тачаангуй инээдийг харамгүй цацлах аальгүй төрх, орчин цагийн аальтай хар цагаан хосолсон даашинз, харамгүй урсах нулимс, эмгэнэлт төрх гээд энэ дүрд дутуу зүйл алга. Угаасаа л Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл гэгддэг У.Уранчимэгийн гоолиг бие хаа, гоо үзэсгэлэнт гадаад төрх дээр туршлагатай, дотортой жүжигчний ур чадвар нэгдэхэд хэрхэн харагдаж ямар дүр бий болохыг та ч бас төсөөлөхөд бэрх биш байгаа буй за. Харин С.Болд-Эрдэнэ ийм гайхалтай Гамлетийг бүтээж чадсан гэхэд арай л бүрэг, даруухан харагдана лээ, жүжгийн төгсгөлийн баяр хүргэлтийн сэтгэл догдлом мөчид. Цэцгийн баглаа, үнсэлт, нижигнэсэн алга ташилтын хариуд тэрээр даруухан инээмсэглээд л зогсоод байсан. Нэгтээ найруулагчийнх нь хэлсэн шиг үл ойлгогдом, бас даруухан зан чанар нь л байгаа нь тэр байх. Ийм том гайхалтай жүжгийн ийм хүнд дүрийг тод томруунаар бүтээж чадсан залуу өдийд баярын нулимс дуслуулан бахирах нь холгүй баймаар атал жирийн л тайван инээмсэглэл... Магадгүй дүрээсээ ч гарч амжаагүй, үзэгчдээс илгээх алга ташилт бараг бүхэлдээ ганцхан түүнд зориулагдаж байна ч гэж ойлгож төвдөхгүй л зогсч байсан байх. Тайзны хөшиг хаагдаж, баярлан догдолсон жүжигчид бие биедээ баяр хүргэн, тэврэлдэн үнсэлдэж, шаагилдан шуугилдаж байхад 23.00 цаг хэдийнэ өнгөрсөн байлаа. Том тоглолтын нээлтээ хийсэн уран бүтээлчдийн баярт мөчийн сэтгэл хөдлөл хүнд нүсэр хөшигний араас ч мэдрэгдэм. Энэ л тэдний хамгийн том баяр, уран бүтээлч болсных нь учир утга байдаг биз. Харин үзэгчдийн хувьд товлосон 19.00 цагаас жаахан хоцорч эхэлсэн жүжигтэй цуг ийм их хугацааг өнгөрөөчихөж гэж сэхээрэмгүй, жүжгийн амтанд орсноо цаг харж л мэдрэх шиг. “Гамлет”-тай байхад цаг хугацаа ч мэдрэгдэхгүй өнгөрөх шиг. Баярлалаа, бас баяр хүргэе “Гамлет”-ын хамт олонд. Гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү. А.АЛТАНТУЯА | урлаг соёл |
МҮОНТР-ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны гол дүр дэслэгч Батхүүгийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш УДЭТ-т харьяалагдах болжээ. СУИС-ийн Кино драмын ангийг төгссөн тэрбээр оюутан ахуйдаа “Manhunt International-2010” тэмцээнд оролцож, хөөмэйн авьяасаараа тэргүүн байрт шалгарч байсан авьяаслаг нэгэн. Драмын эрдмийн театрын өвөл цагийн нээлтийн бүтээл болох “Гамлет” жүжгийн Вольтимандын дүр театр дахь түүний анхны дүр, анхны уран бүтээл байлаа. Хэн хүний даваад байдаггүй УДЭТ гэх их айлын өндөр босгыг давж чадсан түүнд амжилт хүсье. Т.МАША | урлаг соёл |
Үндэсний их найрал хөгжим 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн хугацаанаас шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 50 дахь жилтэйгээ золгох гэж байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид 50 жилийн ойн хүндэтгэлийн гала тоглолтоо энэ сарын 25-нд хийх гэж байна. Уг тоглолтод ҮДБЭЧ-ын хамт олон шилдгийн шилдэг уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр зэхжээ. Үндэсний их найрал хөгжим эдүгээ ”Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын үндэс суурь болтлоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, жижиг аязаас жүжгийн бүтээлийг туурвин дотооддоо төдийгүй олон улсын тавцнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр уран сангаа баяжуулан сонсогч олныхоо сонорыг мялаасар ирсэн юм. 50 жилийн түүхт чуулгын шилдгийн шилдгийн сонсох ховорхон боломж ганцхан удаа тохиох нь ээ. Г.ДАША | урлаг соёл |
Грекийн сонгодог жүжгийн оргил болсон Т.Софоклийн “Эдип хаан” жүжгийн гол дүрийг бүтээж, театрын тайзнаа гялалзсан энэ эрхэм бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд. Тайз, дэлгэцийн олон бүтээлд ширүүн дориун, хурц зан төрхтэй дүр бүтээсэн түүний урын санд 20 гаруй гол болон туслах дүр бий гэсэн. Омголон төрх, баргил хоолойгоор үзэгчдийн танил болсон тэрбээр өнгөрөгч баасан гаригийн үдэш Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол, тэмдгээр энгэр мялаав. Өвөл цагийн нээлтээ дэлхийн утга зохиолын дээж болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгээр нээсэн тэр үдэш УДЭТ-ын тайзнаа Ц.Цэрэнболд СТА тэмдгээ хүлээн авсан юм. Уг нь аль зун түүнийг СТА цол, тэмдгээр шагнах шийдвэр гарсан ч онцгой өдрийг тохиолдуулан, “Гамлет”-ын нээлтийн үдэш түүнд баяр нэмсэн нь энэ байлаа. Т.МАША | урлаг соёл |
Тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгчдийн танил болсон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяа эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойн өдөр Ардын жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. 16 наснаас эхлэн урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан, тэр дундаа драмын урлагт олон сайхан дүр бүтээсэн түүний гавьяаг үнэлж, ийнхүү Ардын жүжигчин цолоор шагнав. Ардын жүжигчин С.Сарантуяа “Ардын жүжигчин гэсэн энэ нэр хүндтэй цолоор шагнуулсандаа маш их баяртай байна. Өнөөдрийн Үндэсний бахархалт өдрөөр бүх салбарын олон арван тэргүүний хүмүүс шагнуулж байна. Эднийхээ дунд театрын урлагаа төлөөлөн Ардын жүжигчийн гэсэн хүндтэй цолоор шагнуулж байгаадаа хамгаас баяртай байна. Миний хувьд анх Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг 1980 онд төгссөн. Үүнийхээ дараагаас Драмын театрт өөрийн жүжигчний мэргэжлээрээ өдийг хүртэл ажиллаж байна. Хамгийн анх Ардын жүжигчин төрийн соёрхолт Оюун гуайн зохиол “Ширүүн тулааны өмнөх” түүхэн жүжгийн Бурмаагийн дүрийг бүтээж байлаа. Түүнээс хойш яг тоогоор хэлж мэдэхгүй ч драмын тайзнаа 100 гаран, кино дэлгэцнээ 20 гаруй гол болон туслах дүрийг бүтээсэн байна” гэж баяраа хуваалцлаа. Түүний хувьд драмын урлагт бүтээсэн дүр нь олон хүнд хүрсэн байдаг. Хамгийн сүүлд “Оролмаа эх” түүхэн жүжгийн Оролмаа эхийн дүрийг бүтээсэн билээ. Ш.ЧИМЭГ | урлаг соёл |
Уиллъям Шекспирийн сонгодог бүтээлүүдийн нэг “Гамлет” Монголын тайзнаа 33 жилийн дараа дахин амиллаа. Энэхүү жүжгийг Улсын драмын эрдмийн театрын урдаа барьдаг уран бүтээлчдийн нэг Н.Наранбаатар найруулан тавьжээ. Б.Мөнхдорж, Ч.Найдандорж гэх мэт хүмүүстэй өрсөлдөн байж энэ боломжийг олж авсан гэж бодохоор түүнийг яах аргагүй чадалтай найруулагч гэж дүгнэж болохоор. Тэрбээр “Аливаа нийгэмд өөрчлөлт бий болохын дохио болгож урлагийнхан “Гамлет”-ийг олон нийтийн хүртээл болгодог” хэмээн жүжгийнхээ тухай ярьсан байна. Харин түүний жүжгийн баг нь залуу уран бүтээлчдээс бүрдсэн нь нэлээд сонирхол татаж байв. Тэр өөрөө ч бас залуу найруулагч. Тиймээс “Сайн хийж чадах болов уу даа” гэх эргэлзээ үзэгчдийн дунд байсан юм. Энэ талаар Н.Наранбаатар найруулагч “Дэлхийн сонгодгийн оргил руу тугаа бариад дайрлаа. Тугаа оргилд нь зоож уу, бэлд нь хатгачихаж уу гэдэг үзэгчдийн тавих дүгнэлт” хэмээн бардам хариулж байсан билээ. Ямартай ч өнгөрсөн баасан гарагт удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан “Гамлет” нээлтээ хийлээ. Жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн жүжигчдийн ур чадвар, өвөрмөц загвар бүхий тайз засал, сонгодог хөгжмийн шийдлийг нь бахдахгүй байхын аргагүй байв. Энэ нь чухамдаа Н.Наранбаатар найруулагчийн гавьяа юу гэлтэй. Тэр үзэгчдийн өндөр хүлээлтэд бүдэрсэнгүй. Тэртээ 33 жилийн өмнө тайзнаа тавигдаж байсан “Гамлет” өнөөдөр яг тэр хэвээрээ дахин монголчуудын хүртээл болов. Сайн уран бүтээлчийн ачаар сонгодог бүтээл сонгодгоороо л үлддэгийг Н.Наранбаатар найруулагч нотолж өгсөнд нь талархууштай. Тэр театрын тайзыг эзэгнэж чадлаа. Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин | урлаг соёл |
Монголын сонгодог урлагийн энэ цагийн од, үзэгчийн хайртай бүжигчин Г.Цолмон өнөөдөр Гавьяат жүжигчин боллоо. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр ийнхүү Гавьяатын цол, тэмдгээр энгэр мялаав. Г.Цолмон бол энэ цагийн шилдэг бүжигчин төдийгүй үзэгчдийн хайртай Жизель юм. Тун удахгүй шинэхэн Гавьяат Холливудын од, Америкийн “АВТ”-гийн шилдэг балетчин Саша Радецкитэй хамтран алдарт А.Аданы “Жизель” балетад бүжих юм. Монголчуудын хайртай Жизель Гавьяат жүжигчин боллоо. М.ДӨЛ | урлаг соёл |
УДЭТ-ын тайзнаа 33 жилийн дараа морилсон “Гамлет” жүжгийн гол дүрд тоглож, Монголын сонгодог урлагийн түүхэнд хоёр дахь Гамлет болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ өнөөдөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа. Тэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс одонгоо гардаж авсан бол түүний ээж, жүжигчин н.Нэргүй мөн өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алтангадас” одон хүртсэн нь ховор бөгөөд билэгшээлтэй тохиол байлаа. Маргааш ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол бахархлын өдрөөр төрийн дээд одон медалиар шагнуулсан уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэх бөгөөд хэд хэдэн хүнийг шагнаж, урамшуулах юм байна. Ш.ЧИМЭГ | урлаг соёл |
Хүүхэлдэйн театр шинэ жилийн баяраар хүүхэд багачууддаа зориулан шинэ жүжиг хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Тэр бол “Лусын хааны охид” хүүхэлдэйн жүжиг юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж байгаа багт хүүхэлдэйн жүжгийн зохиолыг Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч Ц.Хулан хатагтай бичиж тайзнаа амилуулахаар болсон байна. Тэрээр уг зохиолоо бичихдээ “Шидэт уулын сормуус” хүүхдийн номын зохиолч С.Эрдэнэболдтой хамтран ажиллажээ. Тиймээс тун удахгүй Хүүхэлдэйн театрт “Лусын хааны охид” зочлох нь ээ. Г.ДАША | урлаг соёл |
Америкийн жүжигчин Присцилла Пресли “Зул сар”-ын баярт зориулан тавьж буй “Цасан цагаан” жүжигт хорон санаат хатны дүрийг бүтээжээ. Өдгөө 67 настай жүжигчин Присцилла Пресли удаагаа үггүй жүжигт дүр бүтээсэн нь энэ аж. Харин Присцилла Преслитэй хамтран тоглосон бусад жүжигчид хорон санаат хатаны дүр түүнийг чадварыг улам тодотгосон хэмээн үнэлсэн байна. Присцилла Преслиг хүмүүс чадварлаг жүжигчин гэдгээс нь гадна рок-н-роллын хаан агсан Элвис Преслигийн экс эхнэр гэдгээр сайн мэддэг юм. Жүжигчин Присцилла Пресли 1967 онд алдарт дуучин Элвис Преслитэй гэрлэж, Лиза Мэри гэдэг охинтой болсон бөгөөд 1973 онд гэрлэлтээ цуцлуулснаар Элвис Преслигээс салжээ. Б.АНХТУЯА | урлаг соёл |
УДЭТ өвөл цагийн нээлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн “Гамлет” жүжгээр нээн үзэгчдээ хүлээн авсан билээ. Тус театрын тайзнаа 33 жилийн дараа эргэн амилсан “Гамлет” үзэгчид, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл драмын театрын уран бүтээлчид энэ сарын 7-ноос эхлэн өдөр бүр “Гамлет”-ыг дахин тайзнаа тоглож байна. УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан уг жүжгийн гол дүр Гамлетыг жүжигчин С.Болд-Эрдэнэ амилуулж, түүний хайртай бүсгүйд жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглож байгаа. Түүнчлэн, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажилласан байна. Г.ДАША | урлаг соёл |
Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга, орчин үеийн бүжгийн “Натурданс” хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор тайзнаа анх удаа “Дөрөө” нэртэйгээр Монголын модерн бүжгийг өлгийдөн авсан билээ. Үндэсний бие биелгээг модерн бүжигтэй хослуулан тавьсан“Дөрөө” модерн бүжгэн жүжигт байгаль, хүн хоёрын хүйн холбоог хөгжим, бүжгээр илэрхийлэн гаргахыг зорьсон аж. “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин энэ сарын 15, 16-нд Соёлын төв өргөөнд тоглох гэж байгаа бөгөөд тасалбар нь 15 мянган төгрөг юм байна. Цоо шинэ хөгжим, бүжгийн өвөрмөц дэглэлт бүхий тус бүжгэн жүжгийг “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг дэглэн найруулагч, продюсераар Д.Энхбаяр, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, тайзны зураачаар Н.Содномдорж, бүжгэн жүжгийн хувцасны дизайнераар доктор Б.Мөнхцэцэг нар ажилласан ба нарийн судалгаан дээр үндэслэн модерн бүжгийн шинэ төрөл үүсгэж, тун өвөрмөцөөр тайзнаа толилуулсан юм. “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаанаас шалгаруулсан байна. Тиймээс тус жүжгийг МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” компанийн санхүүжилтээр олны хүртээл болгоод байгаа юм. Г.ДАША | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааныг зохион байгуулж байгаа билээ. Уралдааны эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 29-нд төв, зүүн, баруун гэсэн гурван бүс болгон нийт 21 аймгийн 24 театр, чуулгууд 48 бүтээл толилуулснаас Завхан аймаг, Дархан-Уул аймаг, Дорнод аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд Улаанбаатар хотод болох эцсийн шатны шалгаруулалтад оролцохоор шалгараад байна. Тус уралдааны II дугаар шатны шалгаруулалтыг Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн энэ сарын 16 хүртэл УДЭТ-т зохион байгуулах гэж байна. Тиймээс бүсээс шалгарсан театр, чуулгууд уран бүтээлээ нийслэлийн үзэгчиддээ толилуулан уралдах юм. Үүнд, Зүүн бүсээс шалгарсан Дорнод аймгийн Хөгжимт драмын театр өнөөдөр ДБЭТ-т 17.00 цагт Г.Ибсен “Нийгмийн дайсан” жүжгээ толилуулах бөгөөд 19.00 цагт Симфони найрал хөгжмийн “Сонгодог концерт”-ыг үзэгчдийн хүртээл болгоно. Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театр А.П.Чехов: “Ванья ах” жүжиг, “Этүгэн чимэгт аялгуу” концертоо нийслэлчүүддээ хүргэх бол төвийн бүсээс шалгарсан Дархан-Уул аймгийн “Залуучууд театр” Г.Ибсен “Нора”, Г.Перселл“ДидонаЭней хоёр” дуурийг тус тус толилуулах юм байна. Мөн урилгаар Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордон “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга “Зүүдний Соннамбула”сонгодог концерт, Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулга “Бурхан Халдуны дуулал” концерт, Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр “Гайхам ертөнц” хүүхэлдэйн сонгодог концертоо тус тус нийслэлийн үзэгчдэд толилуулах юм байна. Г.ДАША | урлаг соёл |
Монгол Улсын хүүхэлдэйн театр шинэ оны бэлэг болгон энэ сарын 22-нд хүүхэд багачууддаа зориулан “Лусын хааны охид” жүжиг толилуулна. Энэхүү жүжгийн зохиолыг яруу найрагч Ц.Хулан бичиж, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид тайзнаа амилуулж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор нь төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхдорж ажиллаж байгаа юм. Хүмүүс байгаль эхээ хайрлахгүй байгааг далай тэнгисийн Лусын хаан охидтойгоо ажиглан харж буйгаар жүжиг эхлэдэг. Хүмүүний сайн мууг төлөөлүүлэн модыг хайр найргүй огтлох балмад хүн аймхай дүүтэйгээ ойд байхад Лусын охид гарч ирснээр үйл явдал үргэлжилнэ. Шуналт тийрэн, Алиа тийрэн, Харгис тийрэн, Сониуч тийрэн бас Оюунцэцэн Маргадцэцэн Болортцэцэн гэх мэт жүжгийн баатруудын монгол нэрийг сонсоод эрхтгүй та бүхэн сонирхож байгаа биз ээ. Энэ орчлонгийн муу үйлийг засч сайн сайхан болгохоор ирсэн Лусын охидын хүсэл биелэх эсэхийг уг жүжгээс сонирхоорой. Дашрамд дурьдахад “Лусын хааны охид” жүжгийг Монголын урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа аж. Г.ДАША | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд зохиосон “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдаан өнгөрсөн бямба гаригийн орой шилдгээ шалгаруулав. Сүүлийн шалгаруулалт нь нийслэлд болж зүүн, баруун, төвийн бүсээс шалгарсан гурван театрын уран бүтээлчид өрсөлдсөнөөс Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан Х.Ибсений “Нийгмийн дайсан” жүжиг, симфони найрал хөгжмийн “Сонгодог концерт”-оороо түрүүлж 35 сая төгрөгөөр шагнууллаа. Уралдааныг УДЭТ-ын найруулагч Б.Баатар, гавьяат жүжигчин Г.Урнаа, бүжиг дэглээч С.Сүхбаатар нарын таван хүн шүүсэн бөгөөд тэд тус театрынхныг симфони найрал хөгжмөөрөө бусдаас илүү байсныг онцолсон юм. Баруун бүсээс төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт драмын театр А.П.Чеховын “Ванья ах” жүжиг, “Этүгэн чимэгт аялгуу” концерт, төвийн бүсээс Дархан-Уул аймгийн “Залуучууд театр” Х.Ибсений “Нора”, Г.Перселлын “Дидона Эней хоёр” дуурийг тус тус нийслэлчүүдэд дэлгэн өрсөлдсөн юм. Мөн урилгаар Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордон “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга “Зүүдний Соннамбула” сонгодог концерт, Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулга “Бурхан Халдуны дуулал” концерт, Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр “Гайхам ертөнц” хүүхэлдэйн сонгодог концертоо хүргэсэн билээ. "Сонгодог хөгжмийн попури өндөр үнэлгээ авсан" Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх багш, урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдойтой ярилцлаа. -Та бүхний бэлтгэж авчирсан бүтээл “Сонгодог бүтээл 2012”-ын шилдэг нь байж чадлаа. Та бүхэнд баяр хүргэе? -Баярлалаа. Хичээсэн зүтгэсэн, мэрийсэн, бүхнийхээ ард амжилттай сайн гарсанд сэтгэл өндөр байна. -Танай театрынхны тавьсан бүтээл бусад аймгуудын бүтээлээс юугаараа онцлог байв? -“Сонгодог концерт” нь шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээг авсан. Миний найруулсан сонгодог хөгжмийн попури сайн байлаа. Тиймээс өндөр үнэлгээ авсан. Нөгөө талаар дан симфони оркестортой тоглож дуулснаараа онцлог. Бидэнтэй бүтээлээрээ өрсөлдсөн хоёр аймгийн театрт дуучин байлаа гэхэд фанаграмм тавих юм аа. Манайх амьд хоолойгоор дуулж хөгжимддөг. Манай театрын дуучин Ганчимэг Д.Лувсаншаравын аялгуу, Ц.Дамдинсүрэнгийн үг “Хэрлэн” гэдэг дууг дуулсан. Мөн манай Дөлгөөн морин хуураар гоцлож “Морин хуур” хөгжимд зориулсан концертыг тоглосон нь түрүүлэхэд бас нэг гол хүчин зүйл болсон. -Зүүн бүсээс ямар бүтээлээрээ шалгарсан билээ? -Х.Ибесний “Нийгмийн дайсан” гэсэн драмын жүжгээрээ шалгарсан. Түүнийгээ л нийслэлд тоглолоо. Нөгөөх нь “Сонгодог концерт” ч сайн. Бид аль боломжтой сонгодог хэлбэрийг сайн тоглосон гэж бодож байгаа. Үзэгчид, шүүгчдийн хувьд ам сайтай байсан. -ХБК-ийн “Найрал хөгжим 2012” тоглолтод танай найрлынхан урилгаар оролцож байсан? -ХБК-ийн 75 жилийн ойд зориулж И.Штраусын “Радецки марш” хөгжмийг тоглуулж, би дохисон. ХБК-ийн уран сайхны удирдаач бидний тоглолтыг үзээд найрал хөгжмийнхөө ойн тоглолтод оролцох урилга тавьсан. Бид баярласан. Яагаад гэвэл хөдөөгийн театрын хөгжмийг тоогоод урина гэдэг том завшаан байлгүй дээ. -ХБК-ийг төгссөн хөгжимчид хэр олон байна? -1988-1989 онд төгсч байсан хүмүүс бий. Манай хөгжимчдийн 50 гаруй хувь ХБК-ийг төгссөн. Энэ сургуулийг төгссөн хэдэн хөгжимчид оркесторыг авч явна даа. -Хөдөөгийн театруудад байхгүй симфони найрал хөгжим танайд багаа. Хэдэн онд байгуулагдсан бэ? -Симфони найрал хөгжим 1978 онд байгуулагдсан. Хүн хүчний хувьд тааруу ч хөдөөгийн театрууд дундаа хамгийн олон уран бүтээлчтэй нь. Сонгодог хөгжмөөр дагнасан бүтээл олонтой. “Сонгодог бүтээл-2012” уралдааныг зохион байгуулснаар бид бусад театруудын уран бүтээлчдийн хувьд өөрсдийгөө хаана ямар шатанд явааг олж харлаа, мэдлээ. Мөн туршлага солилцох, харилцан суралцах гээд олон авах юмтайгаараа онцлог байв. -Хөдөөгийн театрын хөгжил ямар шатандаа явж байгаа гэж боддог вэ? -Манайх шинэ театртай болсон нь бидэнд том боломж олгосон. Цаашдаа уран бүтээл ч сайжрах байх. Том том бүтээл тавина. Соёлын яам байгуулагдсанаар урлаг соёлыг хөдөө рүү их чиглүүлж байна. Соёл, спорт хоёроор улсын нэр дэлхийд гардаг шүү дээ. Зүүн аймгийн таван театр хоорондоо бүтээлээ уралдуулсан юм. Манайх бол бусдаасаа ялгарч илүү харагдаж байна билээ шүү. Манай нутгийнхан өнгөрсөн жил оркестор хөгжмийн зэмсэг авч өгсөн. Дуугаралт нь шал ондоо. Орон тооны хувьд 27 хүнтэй гэхэд боломжийн. Манайх хөгжмөөр гайгүй тооцогдох ч орон тоог нэмэх хэрэгтэй. Мэргэжлийн уран бүтээлчдийг хөдөөд бэлтгэнэ гэж байхгүй. Манай хөгжимчдийн тал хувь нь өөрийнхөө авьяасаар ажиллаж байна. Цаашид ч оркесторынхоо орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Соёлын яамандаа энэ хүсэлтээ тавина. Мэргэжлийн дуучин, бүжигчин, жүжигчин хэрэгтэй л байна. -Танай театрын уран бүтээлчид насны хувьд хэдтэй хүмүүс байна вэ? -1977 онд ХБК төгссөн хөгжимчид бий. Гурван жил ажиллаж байгаа залуу хүн ч бий. -Та театртаа хамгийн ахмад настайд нь орно. Хэдэн оноос энэ театртай амьдрал ахуйгаа холбосон бэ? -Хар бага залуугаасаа өтөл болтлоо зүтгэж байна. Анх 1959 онд 17 настай байхдаа Дорнодын театрт хөгжимчнөөр орсон. Тэрнээс хойш өдий хүртэл багш, удирдаач, найруулагч бүх зүйлийг нь хийж байна. Театрт ороод хэдэн жил хөгжимчин хийж байгаад ЗХУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан. Хөдөөнөөс ЗХУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан ганцхан хүн байдаг юм. Тэр нь би. Одоо бол тэтгэвэртээ гарсан театрынхаа зөвлөх багш хийж байна. -Танай театр хэдэн онд байгуулагдсан бэ. Анх ямар жүжгээр нээлтээ хийж байсан юм? -Манайх анх байгуулагдахдаа драмын жүжгээрээ театр сайн байсан. 1948 онд байгуулагдсан. Ч.Ойдовын “Зам” жүжгээрээ театрынхаа нээлтийг хийж байсан түүхтэй юм билээ. Тэрнээс хойш хөгжимт драмын жүжиг их тоглож байсан. 1953 онд манайхаас олон гавьяат төрж байсан. Жишээлбэл Түвдэндаржаа, Дарьсүрэн, Банзрагч, Цэрэндаш гуай гээд олон гавьяат байсан. 1970 он хүртэл драмын урлагаар сайн байсан. Ууган жүжигчдийн нэг 80 хол гарсан Ванчинзаваг гээд хүн бий. Энэ хүмүүсийн залгамж халаа болсон шавь нар зөндөө байлаа. Түүний дараа 1960-аад он гарсны дараа жүжгээр олондоо танигдсан. “Хурим”, “Шарай голын гурван хаан” гээд хөгжимт драмын жүжгийг тоглодог байсан. Манайд Д.Бэх-Очир гэж балетместэр ЗХУ-д Жамьяандагва гуайтай хамт сурч байгаад ирээд театртаа бүжигчнээр ажилласан. Түүнийг ажиллаж байхад нэг үе бүжиг анги сайн байсан. -Та хэчнээн хөгжмийн зохиол бичсэн бэ? -Дууны хөгжим 100-аад, концертын бүжгийн хөгжим 150 гаруй бичжээ. “Халхын гол” гээд симфони найраглал бичсэн. Бүжгэн жүжгийн хөгжим гурав бий. 1978 онд “Цэнхэр дурдан алчуур”, 1988 онд “Малчдын дуулал” бүжгэн жүжгийг ДБЭТ-т тавьсан. Дараа нь 1991 онд “Бурхадын дуулал” гэдэг балетыг нутагтаа тавьж байлаа. “Хэцүү Тоо Ван” киноны хөгжим хийж байлаа. Хөгжимт драмын жүжиг тав бий. 50-аад жил хийсэн уран бүтээлийнхээ тайланг өнгөрсөн жил Нийслэлд “Дорнод нутгийн дуулал” гэсэн нэртэй хйисэн. Манай театр урын сандаа Монголын болон дэлхийн 50 гаруй сонгодог бүтээл тоглосон байдаг юм билээ. Түүнээс хойш ч тоо нь нэмэгдсэн. Жилд шинээр нэмж хоёр гурван бүтээл хийдэг. Тэр ч утгаараа хаана ч явсан бэлэн бүтээл хөгжимтэйгээ явдаг шүү. -Та урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг хэдэн онд хүртсэн юм бэ? -1993 онд авсан, одоо 20 жил болж байна. -Нийт хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ? -Захиргаа аж ахуйтайгаа нийлээд 70 гаруй хүнтэй. Уран бүтээлч нь 60 гаруй хүн бий. Драм, хоор, бүжиг анги гээд байдаг. -Ойрын хугацаанд хийх уран бүтээлийн тов юу байна? -Өнгөрсөн намар шинэ байрандаа орох гээд уран бүтээл хийсэнгүй. Сая “Сонгодог бүтээл-2012” уралдаанд оролцохоор бэлтгэсэн. Уг нь жилд концертын төрлийн гурван уран бүтээл хийдэг. Нэг концерт, хоёр жүжиг хийх уран бүтээлийн төлөвлөгөөгөө шинэ он гаргаад хийнэ дээ. “Сонгодог бүтээл-2012” уралдаан том учраас бүх хүч хөдөлмөр цаг заваа үүнд зориулсны үр дүн гарлаа. -Хэзээ нутаг буцав? -Хагас сайны орой шилдгүүдээ шалгаруулаад маргааш нь буюу бүтэн сайнд нутагтаа ирлээ. Аймгийн Засаг дарга, Тамгын газрын хэлтсийнхэн сайхан халуун баяр хүргэж сайхан хүлээж авсан шүү. О.САЙХАНЦЭЦЭГ Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин | урлаг соёл |
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сар сарын 21-28 ны хооронд П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетыг БНХАУ-ын Тянъжин “Гранп” теарт тоглоод өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ. БНХАУ-ын Тянъжин "Гранд" театр нь 2012 оны 4 сараас эхлэн уран бүтээл, үйл ажиллагаагаа эхэлсэн, дэлхийн сүүлийн үеийн жишигт нийцүүлэн барьсан, "бүтээн байгуулалт" юм. Тус театрын байгууламж нь тоглолтын зал, концертын залнуудаас бүрдэнэ. Тоглолтын зал-1600, концертын зал нь 1200 хүний суудалтай. Энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа дэлхийд данстай ОХУ-ын Москвагийн хөгжмийн театр, BBC үндэсний оркестр, Мама Миа мюзикл, NHK-ийн симфони оркестр, Валерий Гергиевийн удирдлаган дор Марийнский театрын оркестр зэрэг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн нэр хүндтэй уран бүтээлчид тоглолтоо хийсэн байдаг. Харин энэ жил Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид урилгаар энэхүү театрт залу сарын баярт зориулан “Цөмөөхэй” балетыг тоглосон юм. П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет нь "Зул сарын" баярт зориулсан цорын ганц дэлхийн сонгодог урлагийн төлөөлөл юм. Энэхүү айлчлан тоглолт нь Монголын соёл урлагийн түүхэнд анх удаа 150 хүний бүрэлдэхүүнтэй, дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлийг цогц, бүрэн хэмжээгээр нь гадаадад сурталчилсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, III нарийн бичиг Д.Булган болон албаны бусад хүмүүс, "Нью-Йорк" сонины сурвалжлагч Sheilla M, Tianjin Daily сонины эрхлэгч Han Xiao Jing, Тянъжин хотын Азийн асуудал хариуцсан захирал Teng Jian Zhen нар оролцлоо. Хаалтын ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд эрхт Элчин сайд Xiaolong Wang оролцож, УДБЭТеатр Тянъжин "Гранд" театрын хооронд хамтын ажиллагааны (3 жилийн) санамж бичигт "Гранд" театрын захирал Qian Cheng, УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн нар гарын үсэг зурснаар уг арга хэмжээ амжилттай өндөрлөлөө. М.ДӨЛ | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн хөшгөө Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Парисийн Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драмын жүжгээр нээх гэж байна. Дэлхийн олон орны томоохон театрын тайзнаа амилж байсан тус жүжгийг энэ сарын 14-16-нд өдөр бүр 13.00, 17.00 цагт тоглох ажээ. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар уг зохиолыг Монголын театрт анх удаа шинэ төрөл жанраар буюу мюзикл хэлбэрээр тайзны бүтээл болгон тавьсан нь ийнхүү үзэгчидтэй дахин уулзах гэж байна. Парисын үзэшгүй муутай царайт Квазимадогийн үзэсгэлэнт бүсгүй Эсмеральдад өгсөн хайраараа дамжуулж хүн бүхэн хайр сэтгэлийн сайн сайхан, аз жаргалыг эдлэх эрхтэй байдгийг, мөн өөрт олдсон тэр хайр дурлал, зол жаргалд үнэнч байхын чухлыг, басхүү эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг олон түмэн тунхагладаг. Уг мюзикль гурван хоор болон 10 дуутай бөгөөд дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, жүжгийн хөгжмийг “New star” дуу бичлэгийн студийн продюсер С.Гантөр зохион найруулж, дуу бичлэгийн бүх ажлыг хийсэн бөгөөд театрын жүжигчид өөрсдөө бүх дуугаа дуулж хүргэснээрээ онцлог бүтээл юм. “Парисийн Дарь эхийн сүм”-ийн Эсмеральдод Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Г.Отгонцэцэг, Квазимадод Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр, Фроллоламтанд Ардын жүжигчин П.Цэрэндавга, Г.Эрдэнэбилэг, Фебд Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү, Гренгуард Л.Дэмидбаатар, Гудулд Б.Нармандах, Б.Эрдэнэцэцэг, Клопенд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Лисд Ц.Баясгалан, залуу ламд Э.Батхүү, Н.Бадарч, шүүгчид Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Розинад Г.Урнаа, Симонд Б.Отгонбат, хүүд Г.Бямбажав, Трескад Ж.Оюундарь, сохор хүнд С.Дамдин, зандалчинд Ц.Цэрэнболд зэрэг УДЭТ-ын уран бүтээлчдийн хоёр баг үзэгчдэд хүргэх юм. УДЭТ-ын театрын тайзнаа “Парисын Дарь эхийн сүм” мюзиклийн дараа У.Шекспир “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг тоглох юм байна. Уг жүжгийг энэ сарын 23, 24, 25, 26, 27, 30, 31-нд үзэгчдийн хүртээл болгохоор товоо зарлалаа. Г.ДАША | урлаг соёл |
Либертари үзлийн дууч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг өчигдөр Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарамын “Од” театрын тайзнаа тоглож, NTV телевиз шууд дамжуулан нэвтрүүлсэн билээ. “Од” театрыг зорин ирсэн зочдыг шүүх хурлын танхим угтан “шүүх танхим”-д хонхны дуу нүргэлснээр жүжиг эхэллээ. Жүжгийн зохиолыг сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал орчуулан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам найруулж, “Х-Түц” хамтлагийнхан буюу Гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be” шоуны шилдэг таван оролцогч залуус тайзнаа амилуулсан юм. Шүүгч гол хаалгаар танхимд орж ирэн үзэгчдийн арын суудлаас гэрчүүд алхсаар суудлаа эзлэхэд, гараа гавлуулсан сэжигтэн хоёр цагдаад хөтлүүлсээр орж ирэв. Жүжгийн гол дүр Карен Андрегийн шүүх хурал эхэлснийг шүүгч зарлан шүүх бүрэлдэхүүнийг цуглуулахыг үүрэгдлээ. Туслах танхим дундуур алхан үзэгчдийн суудлын өмнө тулж ирэн “Хатагтай, ноёд оо, та бүхэн өнөөдрийн шүүх хурлын шүүгч. Энэхүү үүргийг 11 хүн хүлээнэ. Та бүхэн тэр сандал дээр сууж, эрхэм шүүгч Уильям Хипээс зааварчилгаа авч ажиллах болно” хэмээн өндөр дуугаар хэлээд үзэгчдээс шүүгчдийг сонгосон нь тун сонирхолтой байлаа. Тэдний урилгаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг орчуулсан философич Б.Батчулуун, телевизийн анхны “Миний гэр” реалити шоуны оролцогчоор олны танил болсон Амараа гээд 11 зочин үзэгчдийн суудлаас шүүгчийн суудал руу шилжив. Ийнхүү сэжигтэн Карен Андрегийн хувь заяа тэдний гарт байгааг шүүгч Уильям Хип дуулган хурлын төгсгөлд тэд саналаа нэгтгэн шүүх хуралд танилцуулах учраас гэрчийн мэдүүлгүүдийг сайтар сонсоод зөв шийдвэр гарган ажиллахыг хичээнгүйлэн зөвлөсөн юм. Жүжиг үзэхээр ирээд санаадгүйгээр шүүгчийн суудал руу шилжин үйл явдлын өрнөлийг тайзнаас үзэх, жүжигчидтэй хамтдаа тоглох болсон тэд бага зэрэг сандарч байгаа харагдсан шүү. Нэгдүгээр сарын 16-ны шөнө Нью-Йоркийн Фаулкнер цамхгийн дээврээс хүн унаж нас барсан бөгөөд танигдахын аргагүй болтлоо гэмтсэн тэр цогцос бол Шведийн нэртэй хөрөнгө оруулагч, зартай бизнесмен ноён Фаулкнерынх байсан аж. Түүний үхлийг амиа хорлолт бус, харин түүний нарийн бичиг байсан нууц амраг нь гэгддэг хатагтай Карен Андрег хийсэн хэмээн буруутган сэжигтнээр татжээ. Уг шүүх хуралд шүүгчид, сэжигтэн Карен Андре, прокурор ноён Флинт, Карен Андрегийн өмгөөлөгч ноён Стивенс, Фаулкнерын эхнэрийг хөлсөлсөн хувийн мөрдөгч, хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа, Фаулкнерын гэрийн үйлчлэгч эмэгтэй нар гэрчээр дуудагдан ирсэн байлаа. Түүнчлэн гурав хоног үргэлжилсэн шүүх хурлын явцад Фаулкнерын гэргий Нэнсе Ли Фалькнер, Үндэсний банкны ерөнхийлөгч, хадам эцэг Жон Грахам Уоялдфильд, Фаулкнерын нарийн бичиг залуу, Карен Андред ухаангүй дурласан зартай дээрэмчин Реган нар гэрчээр нэмэгдэн мэдүүлэг өгсөн юм. Хэрэг ээдрээтэй, гэрчүүдийн мэдүүлэг нэг нэгнээ үгүйсгэн өөрийгөө зөвтгөсөөр ар араасаа ундарсан ч хурлын эцэст Карен Андрег буруугүй болохыг шүүх хурал зарлан танхимд суусан үзэгчдийн алга ташилт дунд өндөрлөв. Со найруулагч гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлын танхим хоёр цагийн турш энэ хэрэг хаашаа эргэх бол хэмээн амьсгаа даран гэгэлзэн, дэнслүүлсэн үзэгчдийг оролцуулан “амьдруулав”. Багашаархан тайзанд үзэгчдийг жүжгийн үйл явдал шууд холбон “амьдруулах” зорилгоо бүрэн биелүүлсэн гэж хэлж болно. Театрын танхим цөөн тооны суудалтай учраас 101 мянган төгрөгөөр тасалбар худалдан авсан зочид уг шүүх хурлын гэрч болсон юм. Зочид дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар, “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн, NTV телевизийн захирал М.Уламбадрах, уран барималч, зураач Б.Дэнзэн гэргийн хамт, Айн Рэндийн “Төгс”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг орчуулсан сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал, “Сайтар эргэцүүл” жүжгийг орчуулсан философич Б.Батчулуун, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гээд олны танил эрхмүүд байлаа. “NTV” телевизээр өчигдөр орон даяар шууд дамжуулсан “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг өнөөдөр 12.00 цагт “Од” театрт дахин тоглох юм. Карен Андрегийн шүүх хурлыг дэргэдээс нь үзэх ховорхон боломж дахин ганцхан удаа тохиож байгаа бөгөөд уран бүтээлчид өнөөдөр жүжгээ “DVD”-ны бичлэгт буулгах аж. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү Г.ДАША | урлаг соёл |
Хүүхдийн гэх тодотголтой цөөн байгнууллагын нэг Улсын хүүхэлдэйн театр өнгөрсөн онд гадаад, дотоодын уралдаан, тэмцээнээс шагналын хур буулган бяцхан үзэгчдэдээ баяр хөөр нэмсэн. Тэгвэл тус театрын уран бүтээлчид шинэ оны эхний уран бүтээлээ сурагчдын амралтад зориулан тайзнаа тоглох гэж байна. Хүүхэлдэйн театр Монголын Урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран байгаль орчныг хамгаалах сэдвийн дор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор “Лусын хааны охид” хүүхдийн жүжгийг өнгөрсөн оны төгсгөлд хүүхэд багачууддаа өргөн барьсан юм. Тус жүжгээ энэ сарын 12-ноос эхлэн их тайзнаа дахин толилуулах бол бага тайзнаа бяцхан үзэгчдэдээ зориулан “Өнхрүүш”, “Чоно ба долоон ишиг”, “Долоон өндөгтэй доголон шаазгай” жүжгүүдийг тус тус тоглох гэж байна. Тасалбарын үнэ хамгийн хямдхан, ердөө л 2500 төгрөгөөр хүүхэлдэйн жүжиг үзэх боломжтой юм. Хүүхэлдэйн театрын нэгдүгээр сарын тоглолтын хуваарийг толилуулъя. Тоглолтын нэр Хугацаа Тайз Сар өдөр Цаг “Өнхрүүш” I /12 13 00 Бага тайз “Лусын хааны охид” I /12 14 00 Их тайз “Өнхрүүш” I /13 13 00 Бага тайз “Лусын хааны охид” I /13 14 00 Их тайз “Чоно ба долоон ишиг” I /19 13 00 Бага тайз “Лусын хааны охид” I /19 14 00 Их тайз “Чоно ба долоон ишиг” I/ 20 13 00 Бага тайз “Лусын хааны охид” I/ 20 14 00 Их тайз “Долоон өндөгтэй доголон шаазгай” I /26 13 00 Бага тайз “Лусын хааны охид” I /26 14 00 Их тайз “Долоон өндөгтэй доголон шаазгай” I /27 13 00 Бага тайз “Лусын хааны охид” I /27 14 00 Их тайз Г.ДАША | урлаг соёл |
Монголын Урлагийн Зөвлөл, Чойжин ламын сүм музей нар хамтран 2012-2013 оны хичээлийн жилд “Хайрцган дах музей” соёлын өвийн сургалтыг хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд Хас банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр улсын чанартай музейд зочлон, соёлын хосгүй үнэт өвийг үзэх боломж хязгаарлагдмал хөдөө орон нутгийн болон хотын захын дүүргийн 20 гаруй сургуультай хамтран ажилласан байна. “Хайрцган дахь музей” хөтөлбөр нь соёлын өвийн талаарх хүүхэд залуусын мэдлэгийг дээшлүүлж, музейн хосгүй үнэт өвийг сурталчлах, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, соёлын өвийг сурталчлахад музей, бизнесийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд музейн жижигрүүлсэн үзмэр, гар урлал, дүрслэх урлагийн дасгалуудаар дамжуулан хүүхдэд гоо зүйн хүмүүжил олгодог байна. Тус хөтөлбөрийнхөн энэ долоо хоногт Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт тулгуурлан бүтээсэн “Хайрцган дахь музей”-г Дархан-Уул, Төв аймгийн ЕБС-ийн сурагчдад танилцуулж, музейн талаар цогц ойлголт өгсөн байна. Сургалтад орон нутгийн музейн ажилтнууд оролцож, Чойжин ламын сүм музейн ажилтнуудтай туршлага солилцжээ. Б.ЭНХ | урлаг соёл |
Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг Уильям Шекспирийн “Гамлет” жүжиг Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “заларч” өнгөрсөн арваннэгдүгээр сард үзэгчидтэйгээ уулзсан билээ. Дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн энэ зохиол УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг сорих ээлжит нэгэн сорил нь болон үзэгчдэд хүрсэн цагаасаа сайн муу, шүүмжлэлийг олонтаа дагуулсан. 150 сая төгрөгийн өртгөөр 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр тайзнаа амилах “Гамлет” дахин театрын тайзнаа залрах нь. Уг жүжгийг энэ сарын 23, 24, 25, 26, 27, 30, 31-нд үзэгчдийн хүртээл болгохоор товоо зарлалаа. “Гамлет” чухамдаа дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлийн нэг. Эдүгээ цагаас 33 жилийн тэртээ 1979 онд анх УДЭТ-ын алтан тайзнаа амилсан “Гамлет”-ыг энэ удаад үзэгчид магадгүй огт өөр өнцгөөс хүлээн авсан бол уу. Нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолсон юм. “Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан. Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч нь тодотгсон. Найруулагчийн нүдээр нийгмийн бухимдлыг өөрөөрөө, өөрийнхөө солиорлоор дамжуулан гаргаж чадах тэр хүн нь С.Болд-Эрдэнэ байсан юм. Харин Гамлетын хайртай бүсгүй Офелиягийн дүрд сонгон шалгаруулалт явуулж, залуу жүжигчин А.Ганчимэг болон театрын жүжигчин Д.Ганцэцэг нар тоглосон. “Гамлет”-ын бусад дүрүүдэд буюу Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураач Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажилласан юм. Г.ДАША Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү. | урлаг соёл |
Орчин үеийн урлагийн хамгийн нөлөө бүхий зүтгэлтний нэг Хятадын тэрсүү үзэлтэн, зураач Ай Вэйвэйн шоронд хоригдож байсан тухай сонирхолтой түүхийг өгүүлэх жүжиг энэ хавар Лондоны “Hampstead” театрт үзэгчдийн хүртээл болох гэнэ. “Hampstead” театрын уран бүтээлчдийн найруулан тавьж буй уг бүтээл дэлхийн тэр тусмаа энэ зууны сод уран бүтээлч гэгддэг Ай Вэйвэйн 2011 онд шоронд хоригдож байсан үеийг хүртэл тод томруун харуулахаараа онцлог аж. Харин жүжгийн нэрийг уран бүтээлчид хараахан өгч амжаагүй бөгөөд түүнийг шүтэн бишрэгч олон мянган фэнүүдийнх нь саналыг сонсох үүднээс Ай Вэйвэйн Twitter-т жиргэгчдийн саналыг сонсжээ. Энэ үеэр 200 мянган хүн өөрсдийн санал бодлыг хуваалцсан байна. Тэрсүү үзэлтний амьдралын нэгээхэн хэсгийг өгүүлэх айдас хүйдэс, гайхашрал, зарим үед хөгжилтэй байдлыг дэлгэн харуулах уг бүтээл ирэх дөрөвдүгээр сард “Hampstead” театрт ийнхүү нээлтээ хийх гэнэ. Уг жүжгийг “Never So Good”, “Danton"s Death” “Anne Boleyn” бүтээлүүдээрээ олны танил болсон Английн театр, киноны нэрт найруулагч Жеймс Макдональд найруулан тавих юм байна. Э.АНХТУЯА | урлаг соёл |
Subsets and Splits