news
stringlengths 2
65.4k
| label
stringclasses 9
values |
---|---|
Монголын эрэгтэй хамтлагуудын төлөөлөл болсон “Номин талст” хамтлагийнхан тун удахгүй “VIP” тоглолтоо хийх гэж буй. Тэдний тоглолт аравдугаар сарын 17-нд “Strings night club”-т ганцхан удаах болох юм байна. Тус тоглолтын үеэрээ тэд өөрсдийн шинэ цомгийнхоо нээлтийг хийх бөгөөд хүрэлцэн ирсэн сонсогч фэнүүдтэйгээ нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх аж. Уг тоглолтод тэдэнтэй 10 гаруй жил хамтран тоглосон хөгжимчид уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэнэ. “Номин талст” хамтлагийнхан одоогийн байдлаар тоглолтын бэлтгэл ажилдаа орсон бөгөөд хараахан тоглолтынхоо нэрийг өгч амжаагүй байгаа ажээ. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Дуучин Б.Амархүү уран бүтээлийн бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. Тэрбээр энэ сарын 26, 27-ны өдөр "UBPalace"-ийн концертын их танхимд тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Түүний тоглолт элдэв сюрпиризээр дүүрнэ байх гэнэ. Өмнөх тоглолтынхоо үеэр сүйт бүсгүй болох мисс Ариунзултайгаа хамт дуулж, хайртай гэдгээ зарлаж байсан бол энэ удаад ч мөн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн сюрпириз бэлтгэж байгаа гэсэн шүү. Б.ХАЛИУН
|
урлаг соёл
|
Урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн “URLAG.mn” сайт, "Монголын сайтын холбоо" төрийн бус байгууллага, Монгол поп опера "Увертюра" хамтлаг хамтран таван жилийн ойгоо уншигч үзэгчидтэйгээ хамтран тэмдэглэхээр болсон тухай мэдээллийг өмнө бид хүргэсэн билээ. Энэхүү ойн хүрээнд Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд рок поп, хип хоп, амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар зэхжээ. Уг тоглолтонд олны танил олон уран бүтээлчид уригдан оролцож байгаа бөгөөд өөрсдийн хит уран бүтээлүүдээс үзэгчдэд хүргэх гэнэ. Уран бүтээлчдийг товч дурьдвал, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Г.Ариунбаатар, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбат, дуучин Т.Дэлгэрмөрөн, О.Анхаа, Б.Халиунаа, Б.Амархүү, О.Ариунзул, В.Гантулга дуучид болон “Харанга”, “Харш”, “Хурд”, “Хар сарнай”, “Sweetymotion”, “Freezone”, “Digital”, “Ice top” зэрэг хамтлаг дуучид оролцох аж. “Найрсаг Улаанбаатарын төлөө” уриан дор нийслэлийнхээ төв талбайд “URLAG.mn” сайт, "Монголын сайтын холбоо" Төрийн бус байгууллага, Монгол поп опера "Увертюра" хамтлагийн таван жилийн хамтарсан талархлын баяраа үзэгч, уншигчидтайгаа уран бүтээлчид хамтран хуваалцахаар болсон нь энэ. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн "Нойргүй хоносон зургаан нот” хэмээх тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр ирэх аравдугаар сарын 4-нд"River sounds" клубт зохион байгуулах гэж байна. Монголчуудын дунд хит болсон, хит болж байгаа шинэ уран бүтээлээсээ“Ахмадын золбоо” хамтлагийнхэн дээжлэн хүргэх гэнэ М.ЯЛАЛТ
|
урлаг соёл
|
“Интер ном” номын их дэлгүүрт өнөөдөр 17.00 цагаас “Их Богдын эгшиглэн” номын баяр боллоо. Энэ нь Баянхонгор аймгийн харьяат зохиолчдын яруу найргийн бүтээлийн эмхэтгэл юм. “Их Богдын эгшиглэн” номонд нийт 65 яруу найрагчийн бүтээл багтсан байна. “Нар-Мон” ХХК-ийн захирал, яруу найрагч Магвансүрэнгийн Хүрэлсүх уг номыг ивээн тэтгэж, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Дан.Нямаа ариутган шүүжээ. Г.ДАША
|
урлаг соёл
|
ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүү есдүгээр сарын 26, 27-нд "UB Palace"-ийн концертын их танхимд “Хөгжмөө мэдэрцгээе” тоглолтоо фэнүүддээ хүргэлээ. Тоглолтын үеэр Б.Амархүү Улаан-Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлсэн үедээ төрж байсан сэтгэгдэл, бичлэгийнхээ түүх болон хайрт бүсгүй О.Ариунзултайгаа хэрхэн танилцаж байсан тухайгаа элэн далангүйгээр сонсогчидтойгоо хуваалцсан юм. Түүний тоглолт сонсогч фэнүүдийнх нь хувьд чамгүй олон гэнэтийн бэлэгтэй үдэш байсан гэвэл буруудахгүй болов уу. Б.Амархүүгийн бие даасан тоглолтонд түүний найз охин О.Ариунзул оролцож, тайзан дээр чамгүй дэмжлэг үзүүлж байгаа харагдсан шүү. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
- Хүүхдийн найрал дууны уралдааны 1-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 8, 9, 10-нд дүүрэг тус бүрд зохион байгуулагдана.- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг энэ жил нийслэлийн 375 жилийн ойд зориулан зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан уралдааны удирдамжийг баталж, бэлтгэл зохион байгуулалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо. Хүүхдийн найрал дууны уралдааны 1-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 8, 9, 10-нд дүүрэг тус бүрд зохион байгуулагдах бол 2-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болно. Нийслэлийн шалгаруулалтаас шалгарсан шилдэг хамтлагууд 10 дугаар сарын 29-нд буюу Нийслэлийн баярын өдөр хүндэтгэлийн тоглолтонд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
урлаг соёл
|
“Зөөлөн хайр”, “Зүрхэнд”, “Энхрий”, “Аниргүй итгэл”, “Цэнхэр сарны туяа” зэрэг уянгын хайрын дуунуудаар нь дуучин A Cool-ыг хөгжим сонирхогчид андахгүй биз ээ. Тэрээр өөрийн урын сандаа шинэ жанрын бүтээлийг нэмжээ. “Club” стилиэр нэгэн шинэ бүтээлээ олон нийтэд хүргэсэн нь “Good night” байлаа. Тэрээр хамгийн сүүлд “Зүрхээр наадагч” кинон нээлтэд оролцохдоо хөгжимгүйгээр сонсогчидтойгоо уулзсан юм. Ингээд хамтдаа түүний шинэ уран бүтээлийг сонирхоё. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, дуу хоолой, мэргэжил мэдлэг, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан нэгэн уран бүтээлч хамт олон 10 жилийн ойгоо тэмдэглэхээр товоо зарлалаа. Энэ бол монголын рок, попын оддын томоохон гэр бүлийн нэг “New Star” студи юм. Тэд ойдоо зориулан “New Star Studio 10th anniversary” буюу “Бүх оддын хүндэтгэлийн тоглолт” энэ сарын 3, 4-нд “UB палас”-ын их танхимд дуунд дуртай, тэднийг дэмждэг сонсогч фэнүүдтэйгээ хамтдаа уран бүтээлийн цэнгүүн болгон тэмдэглэхээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд тус студид олон төрөл жанараар бүтээсэн уран бүтээлийн эзэд, хамтлаг дуучид хөгжимчдин төлөөлөл оролцох нь ээ. Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров,Том Жагаа “Соёл Эрдэнэ хамтлаг”, Л.Балхжав, Б.Долгион, “Хоовон” Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, С.Гантөр, Д.Өлзий-Орших зэрэг хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг “Айзам”, “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Камертон”, “Номин Талст”, “Freezone”, “Салхи”, “3 охин”, “Sweetymotion” хамтлагууд болон МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, Төрийн соёрхолт Д.Болд, МУГЖ Х.Лхагвасүрэн, СТА С.Сэрчмаа, BX нарын шилдэг дуунуудаас бүрдсэн амьд хөгжмийн тоглолт үзэгчдийг хөглөх нь. “New Star” хөгжмийн студийн талаар товч сонирхуулахад, Пентатоник академийн дээд шагналт, шилдэг хөгжмийн найруулга, кино жүжгийн дууны шагналт “New Star” хөгжмийн студи нь продюсеринг, ая зохиох, лабель, хоолой бичлэг, аранжировк, миксинг мастеринг, томоохон шоу тоглолтын зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн студи бөгөөд байгуулагдаад даруй 10 жил болж байна. Энэ хугацаанд Монголын хөгжмийн урлагт тодорхой хувь нэмрийг оруулж өөрийн болон Монголын хамгийн чадварлаг, томоохон уран бүтээлчдийн хөгжмийн урлагийн шилдэг шинэ бүтээлийг өлгийдөн авдаг нэр хүнд бүхий студи болж өргөжсөөр байгаа юм. “New Star” студийн оранжировшик, хөгжмийн зохиолч С.Гантөр нь 1989 онд “Айзам” хамтлагт гитарчнаар орсноороо Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй уран бүтээлүүдээ өдийг хүртэл туурвисаар 25 жилийг ардаа үдээд байгаа юм. “New star” студийн захирал Л.Энхмандах 2000 онд өөрийн нөхөр хөгжмийн зохиолч, оранжировшик С.Гантөр “Мичид” дуу бичлэгийн студийг бусадтай хамтарч байгуулсан үеэс хөгжим дууны менежерээр ажиллах ажлын гараагаа эхэлжээ. Тэд 2004 онд “STAR” дуу хөгжмийн студийг байгуулж, одоо “New star” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, олон сайхан уран бүтээл дээр амжилттай ажиллаж, урлагийн олон тоглолтыг зохион байгуулж, Монголын урлагийн хөгжилд гэр бүлийн хамтаар хувь нэмэр оруулан, оюуны бүтээлүүдийг өлгийдөн авснаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2005-2007 онд шинэ залуу чадварлаг дуучныг бэлтгэн төрүүлж, Монголд анх удаа лебэль дуучинг студиэс бэлтгэн олон сайн уран бүтээлийг олны хүртээл болгосон. Монголын дуу бичлэгийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулахын тулд 2003 онд Монголын Дуу бичлэг бүтээгчдийн Үндэсний төвд гишүүнээр элсэн, 2006 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Мөн “Star” студийг 2004 оны намар байгуулж 2006 оны 12 сард шинэ байр, шинэ тоног төхөөрөмжөөр студиэ өргөжүүлж, өнөөдрийг хүртэл өөрийн болон бусад уран бүтээлчдийн оюуны бүтээлийг туурвиж Монголын рок, поп, нийтийн дууны хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Тэд 10 жилийн ойг тохиолдуулан продьюсер, хөгжмийн зохиолч, СТА С.Гантөрийн шинэхэн хос цомог тун удахгүй худалдаанд гарах нь ээ. Мөн ойдоо зориулан студийнхээ түүхийг дэлгэх гэрэл зургийн сэтгүүл гаргахаар зэхээд байгаа аж. Г.ДАША
|
урлаг соёл
|
Монголын рок поп урлагт өвөрмөц нэр, өнгө төрхөөрөө гарч ирсэн “Гурван бүдүүн” хамтлаг тун удахгүй БНСУ-ын Сөүл хотноо “Best of Hits”тоглолтоо хийх гэнэ. Тодруулбал, тэд ирэх сарын 4-нд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын багийн тамирчид болон БНСУ-д ажиллаж, амьдардаг залуустай нэгэн үдшийг хамт өнгөрөөх аж. Энэхүү тоглолт аравдугаар сарын 4-нд Сөүл хотын “DDM Nigth club”-т болох юм байна. О.САРНАЙ
|
урлаг соёл
|
Дэлхий дээр ихэр хүмүүс олон ч нэр алдраа дуурсгасан нь цөөн. Тэдний дундаас өсвөр насандаа Европ, Ази, Латин Америкт танигдаж, олон сая шүтэн бишрэгчтэй болсон хөдөлмөрч хамтлаг “Токио Хотел”-ийг үүсгэн байгуулагч ихэр ах, дүү Билл, Том Каулитц нарын сонирхол татам амжилтын түүхийг өгүүлэхийг хүслээ. Товч танилцуулга Ихэнхи орны оюутан, сурагчдын хувьд есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн эхний өдөр байдаг. Харин Билл, Том нарт энэ өдөр илүү утга учиртай. Тэд есдүгээр сарын 1-нд төржээ. Мөн тэд хоёр Германыг заагласан Берлины хана нурж, үндэстэн нэгдсэн түүхийн чухал цаг үе, 1989 онд төрсөн юм. Ихрүүд зүүн Германы Липциг хотын эмнэлэгт хоорондоо 10 минутын зайтай мэндэлжээ. Том нь Биллээс 10 минутын ах. Гэвч Билл өсч том болохдоо Томоос 10 см илүү өндөр болсон байна. Том бол маш сайн ах. Тэр Биллийг ээжээсээ ч илүү эрхлүүлж, хамгаалж, халамжилдаг. Хэдийгээр тэд ихэр ч тэс өөр зан араншинтай хүмүүс. Билл нээлттэй, эрч хүчтэй гэхдээ нэлээд залхуу. Харин Том их тэвчээртэй, уйгагүй. Эсрэг тэсрэг байдлынхаа талаар тэд “Бид бол хоёр өөр амьдралаар амьдарч буй нэг хүн” гэж хэлж байв. Билл, Том нарын хувьд амьдрал нь тийм ч дардан байсангүй. Тэднийг долоон настай байхад эцэг, эх нь салсан байна. Ихрүүдийн эцэг Йёрг Каулитц болон эх Симоне нар 1996 онд салжээ. Үүнээс хойш 12 жилийн дараа Симоне Германы “Fatun” рок хамтлагийн бөмбөрчин Гордон Трампертай дахин гэрлэсэн юм. Энэ үед ихрүүд хөгжмийн ертөнцөд хэдийнэ хөл тавьсан байлаа. Гордон Трампер ихрүүдийн хөгжмийн авъяасыг маш их дэмждэг байв. “Токио Хотел” хамтлагийн гитарчин Том Каулитцад анхных гитарыг хойд эцэг нь бэлэглэж байжээ. Хамтлаг байгуулсан түүх Дуу хөгжим, тэр дундаа рокод шунан дурласан ихрүүд 2001 онд бөмбөрчин Густав Шефер, аргил гитарчин Георг Листинг нартай хамтарч хамтлаг байгуулжээ. Тэд сургуульд байхын нэгнээ мэдэх ч Германы Магдебург хотод болсон нэгэн шоуны үеэр уулзаж, хамтлаг байгуулахаар ярилцсан байна. Хамтлагаа “Devilish” гэж нэрлэн Магдебургийн жижиг тоглолт, авъяастан шалгаруулах тэмцээнд оролцож, олны анхаарлыг татахыг оролдож байв. Удалгүй 2003 онд Билл Каулитц 13 настайдаа Германы “Star Search” дууны шоунд оролцсоноор амжилтын үзүүрээс атгажээ. Билл шоуны хагас финалаас хасагдсан ч алдарт хөгжмийн продюсер Петер Хоффманы хараанд өртөж чадсан юм. Үүний дараа хамтлаг нэрээ “Токио Хотел” болгон өөрчилжээ. Залуус Японы Токио хотод дуртай бас байнга шахуу зочид буудлуудаар гэр хийх болсноор хамтлагаа “Токио Хотел” гэж нэрлэсэн аж. Петер Хоффманы удирдлага дор “Токио Хотел” “ Sony BMG ” компанитай гэрээ байгуулсан байна. Гэвч хамтлаг тэсрэлт хийж, олон улсад алдаршихаас өмнө “Sony” “Токио Хотел”-той гэрээ цуцалжээ. Үүний дараа 2005 онд “Universal Music Group” –тэй хамтран хамтлагийг алдарт хөтөлсөн " Durch den Monsun " синглээ гаргасан нь олон орны чартыг нэг хэсэгтээ л эзэгнэсэн юм. Монголд ч “Токио Хотел” энэ дуугаараа хүүхэд, залуусыг соронзон мэт татаж байв. Бүр нэг хэсэг Монголын хүүхэд, залуусын дунд Биллийн үсний засалтыг даган дуурайх мод дэлгэрээд байлаа. Ийнхүү ихрүүд 15 настайдаа олон нийтийн анхаарлыг ихээр татсан хамгийн амжилттай залуу хамтлагийг бий болгосон байв. Токио Хотел өнгөрсөн хугацаанд “Schrei” (2005), “Zimmer 483” (2007), “Scream” (2007), “Humanoid” (2009) гэх дөрвөн цомог гаргасан. Харин “Kings of suburbia” гэх тав дахь цомог нь хэдхэн хоногийн дараа сонсогчдын гарт хүрэх юм. Тав дахь цомог “Токио Хотел”-ийн урьдын хэв маяг, хөгжмийн жанрыг эрс өөрчилсөн. Энэ нь залуус нас биед хүрч, үзэл бодол нь өөрчлөгдсөн болон Германаас нүүж, АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдрах болсоных аж. Залуус эх орноосоо дүрвэх болсон шалтгаан нь Германд папараццичдаас болоод энгийн амьдралаар амьдрах боломжгүй болсонтой холбоотой. Билл гомо эсвэл эмэгтэй? Хамтлаг нэрд гарахын хэрээр Биллийн өвөрмөц дүр төрх, хувцаслалт олны хэл амны бай болж, элдэв цуу тарж эхлэв. Ихэнх хүмүүс Биллийг нүүрээ будаж, бариу хувцас өмсдгийг хараад гомо эсвэл эмэгтэй гэж бодоцгоох болов. Энэ бүхнийг Билл эрс няцаасаар өдийг хүрсэн. Билл “Би нүүрээ будаж, өндөр ултай гутал, бариу өмд өмсдөг ч та нарын найз бүсгүйг орондоо оруулж дөнгөнө” хэмээн өөрийг нь шүүмжлэгчдийн амыг таглаж байв. Гэсэн ч Билл одоог хүртэл найз охингүй байгаа нь тэрнийг гомо гэх хардлагыг төрүүлсээр байдаг. Гэхдээ Билл одоо болтол найз бүсгүйгүй байгаагийнхаа шалтгааныг “Би чин үнэнч хайранд итгэдэг. Тэр миний мөнгөнд, бидний дуунд биш надад чин сэтгэлээсээ хайртай байх ёстой” гэж “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Харин Томын хувьд эсэргээрээ зуурдын зугаа цэнгэлд дуртай гэдгээ нуудаггүй. Түүний хүсэмжит бүсгүй нь жүжигчин Жессика Альба. Харамсалтай нь Жессика Альба хэдийнэ өөр хүний эхнэр, хоёр охины ээж болсон юм. Том загвар өмсөгч Риа Зоммерфельдтэй болздог. Хэдийгээр ихрүүд хайр дурлалыг өөр, өөрөөр ойлгодог боловч анхны үнсэлтээ есөн настай байхдаа нэг охинд өгч байжээ. Б.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Хип хоп дуучин Батукийн шинэ бүтээл болох “Бороо” дууг youtube-д гурав хоногийн дотор 50 мянган хүн сонсжээ. Залуу дуучин Батукийн шинэ бүтээлийг сонсоорой.
|
урлаг соёл
|
Би 2000 оны хүүхэд. Гэхдээ надад хааяа хуучны дуунуудыг сонсох хүсэл төрдөг. Хөнгөн гуинг, зөөлөн чимээ, бас сэтгэлийн их баясал. Яагаад ч юм би хааяахан тэр бодлуудад саатмаар. Заримдаа чихэвчээ зүүгээд суухад чимээгүй тэр дууг сонсмоор. Монгол, гадаад гээд хуучны дуунуудыг сонсох гоё. Энэ удаа би гунигт автмаар, бодол хөвөрмөөр, бас цоглог эрч хүчийг олмоор гадаад дуунуудыг сонсож байна. Гэхдээ надад гоё мэдрэмж байна. Хуучны тэр дуунууд сэтгэлд минь дотно байна. Би мэдэрч байна. Та ч бас сонсоорой. “Good bye my love, goodbye” (1973), Koi no Kisetsa (1968), “Наш сосед” (1967), “Jamaica” (1962) зэрэг олон дуунуудыг “Universe best songs-2014” наадмын шилдэг оролцогчид коверлон дуулжээ. Та ч бас сонсоод үзээрэй. Ч.БОРГИЛ
|
урлаг соёл
|
Улаанбаатар чуулгын концертын их танхимд аравдугаар сарын 10-нд 19.00 цагаас амьд хөгжмийн “Let rock rule” тоглолт болох гэж буй. Уг тоглолт нь “Coke’n beat 2013” наадмын ялагч “Rec on” хамтлагийн анхны бие даасан тоглолт гэдгээрээ онцлогтой ажээ. Эл тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд дэлхийн алдартай рок хамтлагууд болох “Awerosmith”, “Led zeppelin” хамтлагуудын дуугковерлон хүргэх юм байна. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
“Үерхэж явсан андууд тун олон ч Үнэн сэтгэлийн найзууд хайчав даа Үнэнё цэнгүйтсэн хорвоод хөрөнгө мөнгө үү? Үхэл ханхалсан үед найзууд уу? Сайн ч бай муу ч бай Миний муусайн найзууд бол найзууд Найзалсан шиг найзалдаа Хүн чанараа хааяа тэд гээдэг”.... Залуучуудыг “Найз”, “Бороо”,” Мод” хэмээх хайрын уран бүтээлүүдээрээ FM- ийн чатуудаар удаа дараалан тэргүүлж байгаа залуу уран бүтээлч Батух буюу Н.Батмягмартай ярилцлаа. Өөрөө найруулагч мэргэжлийг эзэмшсэн гэсэн. Анхы уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү ? Би хөгжмийн найруулагч мэргэжлээр СУИС-ийг төгссөн. Дууны үг, ая,найруулга бүх л зүйл дээрээ би өөрөө ажилладаг. Анх дангаараа 2012 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хамгийн анхны уран бүтээлээ найз нөхөддөө зориулж “Найз” хэмээх дуугаа гаргасан юм. Тухайн үед тэр даруйдаа л FM, Youtube.com дээр залуучуудад хүрсэн уран бүтээл болсон доо. “Найз” дууны араас ямар уран бүтээлүүд гаргасан бэ? “Найз” хэмээх дуу гарсан цагаас залуучуудын сонсох дуртай дуу болсон. Би анхандаа найз нөхөддөө зориулж “найз нөхөдийн үерхэл, нөхөрлөлийн талаар” энэ дуугаа бичсэн юм. Удалгүй энэ дуу маань олон залуучуудын сонсох дуртай дуу болж, надад ч маш их урам зориг өгсөн. Тэгээд л цаашдаа бие дааж уран бүтээл туурвихаар шийдсэн дээ. Үүний дараа “Бороо”, “Мод” “Гоё хайр” дуунуудаа гаргаж, клипжүүлсэн. Тун удахгүй 2015 онд өөрийн бүх уран бүтээлээ дүрсжүүлсэн CD гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Таны уран бүтээлийн төрөл жаннар юу? Төрөл жаннар гэх зүйлд баригддаггүй ихэвчлэн комешел, хип хоп төрөл жанараар уран бүтээлүүдээ туурвидаг. Таныг хувийн студитэй гэж байсан. Тиймээ би “Metronome” хэмээх студитэй. Тэндээ уран бүтээлээ хийдэг . Залуу уран бүтээлч хүний хувьд хүндрэлтэй үе гарна шүү дээ. Хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл бүрийг дурдвал их байна л даа. Гэхдээ дууг минь сонсдог залуучууд, найзууд мөн гэр бүлийн хүн маань дэмжиж, урам өгдөг. Харин хөрөнгө санхүүгийн хувьд жаахан хүндрэлтэй зүйл гардаг. Гэхдээ намайг дэмжиж, тусалдаг маш олон хүмүүс байдаг. Тэдэндээ үргэлж баярлаж байна. Залуу хүн эрч хүчтэй байх хэрэгтэй. Ойрын уран бүтээлийн төлөвлөгөөг сонирхвол ? Одоогоор дуунууд дээрээ ажиллаж байна. 2015 он гаргаад анхны CD, бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Мөн “Найз”дуугаа клипжүүлнэ. Бас хөрөнгө санхүү нь шийдэгдвэл бусад дуунуудаа клипжүүлэх бодолтой байгаа. Ярилцсанд баярлалаа. Б.БАТ Батухын уран бүтээлүүдээс “Бороо” “Гоё хайр” “Найз” “Мод”
|
урлаг соёл
|
Монгол Улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын мэндэлсний 60 жилд зориулсан тоглолт аравдугаар сарын 16-нд Дуурь бүжгийн тайзнаа 19.00 цагт амилах нь ээ. Уг тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам, Д.Самбуу, Г.Эрдэнэбат, Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, У.Далантай, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, төгөлдөр хуурч, СТА Ц.Энхтөр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Ч.Будрагчаа, Дуурийн театрийн гоцлол дуучин Ш.Наранчимэг, А.Сайнбаяр зэрэг уран бүтээлчдээс гадна Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучид, симфони найрал хөгжим болон Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцон тоглох юм байна. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх нэмэх “Асур” хамтлагийг “Нэгүн” студийнхэн өнөөдөр албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ. 2013 оны 8 дугаар сард “Нэгүн” студийн дэргэд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа юм. Хамтлагийн еренхий продюсерээр “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки бусад мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж. Хамтлагийн нэр болох “Асур” нь эртний санскрит хэлний үг аж. Энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн хэмээх утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэн “Асур” нэрийг сонгожээ. “Асур” хамтлагийн ахлагч Мөнхлэй, гишүүн Гэрлээ, Санаа нар мэргэжлийн урлагийн сургуульд суралцдаг юм байна. Мэргэжлийн хандлага, уран бүтээлийн чанарыг эрхэмлэж буй “Асур” хамтлаг хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд тууштай оршин тогтнох, гадаад улс оронд эх орноо төлөөлех, туурвих уран бүтээлүүдээрээ нийгэмд эерэг, гэгээлэг уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд залуусын дунд орчин үеийн хөгжмийн урлагийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх тэдэнд зөв үлгэр дууриал болох зорилготой аж. Тэр ч утгаар Асур хамтлаг нь энэ оны 9 сарын 6,7-ны өдрүүдэд "Negun studio", "Ariana Impression trainer"-н хамтран зохион байгуулсан“Зөв зүг” хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь дээр анх тайзан дээр гарган ая дуугаа өргөсөн юм. “Асур” хамтлаг анхны уран бүтээл болох “Аnothег” дуугаа енгөрсөн 5 дугаар сард цацсан бегөөд өдгөө хүүхэд залуусын сонсох дуртай дуунуудынх нь нэг болжээ. Дууны клип youtubeцахим хуудас дахь үзэлтээрээ ендөр хандалтаараа өндөр байгаа бөгөөд Германы www.olj.de хэмээх сайтад хайрын шилдэг 100 дууны 25-д бичигдсэн амжилтыг үзүүлээд байгаа гэнэ. “Аnothег”дууны хөгжмийн тохируулгыг Дани улсын “Platinium audiо” студийн Holger Lagerfeldt хэмээх уран бүтээлч хийжээ. Мөн тус дууны клипийг “Quad animation” студийнхэн гүйцэтгэж, монголд анх удаа 4К форматаар дуу, дүрсний өндөр нягтрал, чанартайгаар цацсан нь “Асур” хамтлагийн уран бүтээлийн хандлагыг эхнээс нь мэргэжлийн түвшинд илэрхийлсэн байна. Г.ДАША Эх сурвалж: h ttp://entertainment.eagle.mn
|
урлаг соёл
|
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр өөрийн шинэ клипүүдийнхээ нээлтийг хийхээр зэхжээ. Тэрээр сонсогч фэнүүддээ “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг уран бүтээлүүдээ маргааш буюу аравдугаар сарын 9-нд “Баянгол” ресторанд толилуулах гэж байна. Дуучин Д.Оюунтүлхүүр нь 14 настайгаасаа Япон улсад өөрийн уран бүтээлээ туурвиж, 200 гаруй хандивын тоглолт хийсэн байна. Түүний “Цаасан шувуу” нэртэй дуу нь Японы бага сургуулийн сурах бичгийн хөтөлбөрт багтсан байна. Дашрамд дуулгахад тэрээр бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөжээ. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Хатуухан хэлэхэд манай чуулгад концертын найруулагч хэрэгтэй болохоос драмын жүжгийн найруулагч огтхон ч хэрэггүй. Найруулагч, уран сайхны удирдаач, хөгжмийн багш, дууны багш хэрэгтэй байна шүү дээ. Мэргэжлийн хүмүүс байхгүй байсаар олон жил болж байна даа...гэж халаглаж суугаа нэгэн ахмад уран бүтээлчтэй уулзсан билээ. “Сэлэнгийн долгио” чуулгад 37 жил хөгжимчин хийсэн Гавьяат жүжигчин, хөгжимчин Ч.Нарантуяа өөрийн амьдралаа зориулсан чуулгынхаа төлөө ихэд санаа зовниж байгаа гэдгээ бухимдуухан хуваалцсан билээ. -Ардын дуу бүжгийн эрдмийн чуулга драмын жүжиг тоглож байгаа гэж сонссон? -Миний хувьд тэтгэвэрт гараад дөрвөн жил болж байна. 37 жил “Сэлэнгийн долгио” чуулгад ажиллаж байгаа. Тайз гэдэг бол уран бүтээлчдийн амьдрал болсон газар шүү дээ. Нэгдүгээр чуулга өөрөө концертны байгууллага болохоос драм тоглодог газар биш. Манай театрын уран бүтээлчид одоо харин жүжиг тоглодог л болчихсон. -Ардын дуу бүжгийн чуулга гэсэн статустай хэрнээ драмын жүжиг тоглож болдог юм уу. Хөгжимчид, дуучид драмын жүжигт дүр бүтээж болдог гэж үү? -Дуулалт жүжиг бол байх зүйл. Харин манай чуулгын уран бүтээлчдийн хувьд, дуучин, хөгжимчин, бүжгийн сургууль төгссөн мэргэжлийн уран бүтээлчид болохоос драмын мэргэжлийн жүжигчид биш шүү дээ. Ядаж жүжгийн нэг сургалтанд суучихсан бол яая гэх вэ дээ. Яахав уран бүтээлч хүн хөрвөх чадвартай байх ёстой гэдэг утгаараа хөгжимчид, бүжигчид, дуучдыг драмд тоглуулаад байх шиг байгаа юм гэж зөвтгөж болно. Ардын дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг тодотголтой тайзны уран бүтээлчид өнөөдөр дуугаа дуулж чадахгүй, бүжигчид бүжиглэж, хөгжимчид хөгжмөө тоглож чадахгүй байна. Хүнд асуудал, манай чуулгын хувьд эмэгнэл. -Одоо дахиад драмын жүжиг тоглоно гэж сонссон? -Тийм. Өмнө нь “Үнэний босго” гэх жүжиг тавьсан. Драмын жүжгийг нь хүн үзэхгүй. Яахав нээлт нь урилга тараачихдаг болохоор хүмүүс ирээд байх шиг байгаа юм. Дахиад тоглох гэхээр хүн үзэхгүй учраас ажилчид, уран бүтээлчиддээ билет шахдаг. Эсвэл өгчихөөд цалингаас нь суутгадаг. Уг үйлдэл нь өөрөө ёс бус зүйл гэж би ойлгодог. -Орон нутгийн театруудаар тоглогдож байгаа драм, ардын хөгжмийн концерт хоёрын алийг нь их үзэгчид сонирходог вэ? -Драм үздэг хүн ховор юм шиг санагддаг. Миний л бодол л доо. Монгол улсад ердөө гуравхан Ардын дуу бүжгийн эрдмийн театр бий. Яагаад ардынхаа хөгжмийг чуулгаараа дамжуулаад сурталчлаад явж болохгүй байгааг гайхаад байгаа юм. Ардын хөгжим гэх энэ гайхамшигтай зүйлтэй би 37 жил нөхөрлөж байна. Надаас илүү ардынхаа хөгжимд хайртай уран бүтээлчид олон байгаа гэдэгт итгэлтэй байна. -“Сэлэнгийн долгио” чуулгад шинэ ирсэн найруулагчтай холбоотой асуудлууд гарч байгаа гэж сонссон? -Шинэ найруулагч ирсэн. С.Баярсайхан найруулагч нэг жил манай чуулгад ажиллаж байна уу даа. Мэргэжлийн концертын найруулагч хүн биш. Концертын найруулагч хүн гэдэг дуу, хөгжим гэдгээ ч сайн мэддэг хүн байдаг юм. Нэг жилийн хугацаанд С.Баярсайхан концерт найруулж тавиагүй. Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн н.Аюуш хөгжим бичээд өөрөө найруулаад хоёр тоглолт хийсэн. Их сайхан тоглолт болсон шүү. Хатуухан хэлэхэд манай чуулгад концертын найруулагч хэрэгтэй болохоос драмын жүжгийн найруулагч огтхон ч хэрэггүй. Найруулагч, уран сайхны удирдаач, хөгжмийн багш, дууны багш хэрэгтэй байна. Мэргэжлийн хүмүүс байхгүй байсаар олон жил болж байна даа. -Тэгэхлээр боловсон хүчний асуудалтай байгаа юм уу? -Үгүй. Удирдлагын асуудалтай байгаа. Удирдлага тэр олон хөгжимчин уран бүтээлчидтэй ажиллаж харилцаж чадна гэдэг маш том ур чадвар. Харин уран бүтээлчид боловсон хүчний хувьд хангалттай нөөц бололцоо бий. Сард 400 мянган төгрөгийн цалинтай хэрнээ байр түрээслэж, хоол ундаа болгоод явж байгаа шижигнэсэн уран бүтээлчид байна. Харин сүүлд Солонгост сургууль төгсөөд уран бүтээл туурвиж байгаад ирсэн гурван хүүхдийг ажилд аваагүйд их гайхсан. Уг нь эх орондоо, нутгийнхаа ардын урлагт зүтгэх хүсэлтэй хүүхдүүд шиг санагдсан. Тэрнээс өндөр цалинтай гадаад оронд ажиллаад байвал ажиллаад л байхаар. Гэхдээ бас л хэрэгтэй боловсон хүчнийг ажилд авдаггүй. Тэгсэн хэрнээ шал хэрэггүй хүмүүсийг ажилд авах нь авдаг шүү. -Танил талаа ажилд аваад байна гэж хэлж болох уу? -Танил ер нь аль ч салбарт бий гэж боддог. Сайн чанартай уран бүтээлчдээс түрүүлээд танил тал дагансан хүмүүсийг ажилд авах асуудал хаа сайгүй л байдаг. “Сэлэнгийн долгио” чуулгыг тойрдог гэж хэлж болохгүй байх. Ажлаас хүн хална гэж айлгадаг, уран бүтээлчид дуугарч чадахгүйд хүрчихсэн. Нэг хүнийг халлаа гэхэд тухайн асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад орыг нь залгах уран бүтээлчийг аль хэдийнэ албан ёсны ажилтнаар томилох жишигтэй. Энэ бол хууль бус шүү дээ. Яахав хүнтэй тулж уулзахаас илүү үзэгний үзүүр ойрхон юм болов уу даа. Манай чуулгын уран бүтээлчид хэлдэг л юм “таны хэлсэн үг уг нь зөв гэхдээ бид хамаагүй дуугарч чадахгүй шүү дээ” гэж...Тэгэхээр удирдлагын дарамт уран бүтээлчдэд хэр хүрч байгааг харж болно. Тамгаар далайлгаж, үзгээр айлгадаг нь нууц биш ээ. -Ер нь уран бүтээлчдийн орон байрны асуудал яаж шийдэгддэг вэ? -Үнэхээр урлагтаа хайртай, урлагаар амьдрах дуртай залуучууд байр түрээслээд сарынх нь цалин хүрэхгүй хэрнээ зүтгэж байгаа. Харин сүүлийн үед “Сэлэнгийн долгио” чуулгад маань айл амьдраад байгаа нь жаахан тийм. Хаалгыг нь татаад ороход л тамхины ихүүн үнэр, гутал хувцас тавилга байгааг харахад үнэхээр нүд хальтрам зүйл шүү дээ. Ингэж болохгүй би эсэргүүцэж байгаа. -Ямар хүмүүс амьдардаг юм бэ. Мэдээж уран бүтээлчид түрээсэлдэг болов уу? -Шинэ ирсэн найруулагч амьдарч байгаа. Хуучин захирал байхад С.Баярсайхан найруулагч ажилд орохдоо байрны асуудал шийдэж өгөхгүй бол ажилд орохгүй гэсэн яриа гарсан байсныг өмнө нь сонсож байсан. Тиймээс чуулгад байрлуулсан юм шиг байгаа юм. -Уран бүтээлчид хэдэн настайдаа тэтгэвэрт гардаг вэ. Бусад салбарын ажилчдыг бодвол харьцангуй эрт гардаг юм шиг ээ? -Бүжигчид 40 хүрч амжаагүй байхдаа тэтгэвэрт гардаг. Гэвч тэд чинь унаган багаасаа бүжигчин хийчихсэн энэ мэргэжилдээ хайртай л байгаа. Үнэхээр хэрэгтэй бол тэтгэвэрт нь гаргасан сайн боловсон хүчнийг ч бид авч ажиллуулж болно. Дээр нь нэг асуудал байна мэргэжлийн чуулга уран сайхны зөвлөлгүй байгаа. Юу гэсэн үг вэ. Уран сайхны зөвлөл гэдэг бол чуулгын хувьд маш чухал. Тэгээд уран сайхны удирдаач, найруулагч хоёрыг нэг хүн хийдэг учраас хоёр хүний цалингаар цалинждаг. Энэ байж болох зүйл гэж би бодохгүй байгаа. Ерөөсөө л чуулгын бодлого, зохицуулалт нь алдагдсан. Хэд хэдэн удаа удирдлага, ССАЖЯ-нд хандсан шалгалт хийсэн боловч уран бүтээлчид юм хэлж чадаагүй айгаад, нөгөөтэйгүүр даргын өрөөнд орж байж байгаад л орой нь буцдаг. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Өөрийн онцгой стильтэй Леди Гага өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр 27 нас хүрчээ. Насны ойгоороо тэр этгээд маягийн поп од баяр хүргэсэн ер бусын нэгэн ил захидал авсан байна. Бас нэг алдартан дизайнч Карл Лагерфельд өөрөө дуучинд баяр хүргэсэн ил захидлаа зураад бүтээжээ. Нэртэй загвар зохион бүтээгч бөгөөд гэрэл зурагчин Лагерфельд Aмерик дуучин бүсгүйг нарны шил зүүгээд цайвар шар үсээ мөрөндөө унжуулснаар зурсан байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
|
урлаг соёл
|
Мөнгөн давалгаа хаяласан Мөрөн голын минь урсгал Мөнх цаст Алтайн сугаас Мяралзан урсах нь бахдалтай... хэмээн эхэлдэг “Тунгалаг буянт” дуу монголчуудын сэтгэл зүрхэнд эгшиглэсээр 60 дахь жилтэйгээ золгож байна. Анх 1954 онд үзэгч, сонсогчдын хүртээл болж байсан “Тунгалаг буянт”-ыг Ардын жүжигчин Б.Зангад наймдугаар ангийн сурагч байх үеэс дуулснаар нэгэн жарныг хамтдаа элээжээ. Монголчууд түүнийг “Тунгалаг буянт”-ын Б.Зангад хэмээн авгайлах нь бий, энэ бол дуулсан дуу нь түүний нэрийн хуудас болж мөнхөрсний тод жишээ билээ. Ойрд Ардын жүжигчин Б.Зангад “Тунгалаг буянт” дуугаараа нэрлэсэн хүндэтгэлийн тоглолтоо хийхээр тун чиг завгүй хөл хөөр болж яваа сурагтай. Арга ч үгүй юм болов уу даа, 60 жилийн турш тасралтгүй дуулагдсан бүтээл тун цөөн. Тиймдээ ч “Тунгалаг буянт”-ын 60 жилийн ойд зориулсан тоглолт хийхээр хөл нь хөнгөрсөн хэрэг биз. Тэрээр дуу төрсөн тухайгаа ийн хуучилжээ. “Тунгалаг буянт” дууны маань аяыг Ховд аймгийн театрын хөгжимчин Ч.Балдан зохиож, шүлгийг жүжигчин Д.Лхашид тэрлэсэн түүхтэй. 1954 онд Ховдын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болоход багш нар маань зөвлөлдөж байгаад дуучнаар нь намайг сонгосон юм. Тэр үед 60 жилийн дараа Ховдын сүлд дуу болно, сайн дуулъя гэж бодоогүй байж дээ. Одоогийн хэлдгээр Монголын одууд манай аймгийн соёлын өдрүүдэд биднийг бэлдсэн. Одоогийн хотын захиргаа буюу тэр үеийн хоёр давхар байшин “Алтай” зочид буудалд бид байрлаж, наймдугаар сарын сүүлчээр соёлын өдрүүд улсын төв театрын тайзнаа эхэлсэн юм” хэмээн хуучилж байна. Монголын дууны урлагт оруулсан түүний хувь нэмрийг зөвхөн дээрх дуугаар хэмжих аргагүй. Жил бүрийн намар айл бүрийн хойморт залардаг “Алтан намар” ч бас Ардын жүжигчин Б.Зангадын бас нэгэн чансаатай бүтээлүүдийнх нь нэг. Хуучны дурсамж өгүүлсэн, шүлэг, ая бүхэн нь ухаарал хайрласан сайхан бүтээл тун удахгүй Улсын дуурь бүжгийн эрдмийн театраа эгшиглэх нь. Харин та болзох өдрөө мартав аа, энэ сарын 15-нд шүү. “Тунгалаг буянт” хүндэтгэлийн тоглолтыг Ховд аймгийн нутгийн зөвлөл, Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Г.НАРАН
|
урлаг соёл
|
Хамгийн хүндрэлтэй асуудал нь “Pink Floyd ”- ын дуунуудтай “Bee Gees ”- ийн дуунуудыг харьцуулах юм бол үг нь хэд дахин их. Тэрийг цээжилнэ гэдэг бол их хүндрэлтэй. Манай охидуудын хувьд цээжилчихсэн байна лээ. Миний хувьд нас яваад ч тэр үү дуу цээжилнэ гэж жаахан хүндрэлтэй байгаад байгаа. Бэлтгэл бол 90 хувь хангагдсан байгаа шүү. /Инээв/. Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, “ Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүүтэй уулзаж ярилцлаа. Тэрээр хоёр дахь удаагийн Tribute концертоо Соёлын төв өргөөнд аравдугаар сарын 19-нд буюу энэ долоо хоногийн ням гаригт хийхээр зэхжээ. Ингээд олон зүйл нуршилгүй түүнтэй хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргье. -Хоёр дахь удаагийн Tribute концертын хөгжимчид, дуучдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу? -Жилийн өмнө тоглож байсан “Pink Floyd”-ийн Tribute концертыг тоглож байсан бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа. Цаашдаа ч олон Tribute концертоо амьд хөгжим сонирхогчиддоо хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Ковер тоглолтонд хөгжмийн дуугаралт их чухал байдаг учраас чадварлаг хөгжимчидийн баг шаардлагатай байдаг. -“Pink Floyd ”- ийн тоглолтоос харж байхад тайзны засалт их өвөрмөц шийдэлтэй байсан шүү дээ. “Bee gees ”- ын ковер тоглолт ч мөн өөрийн гэсэн өнгө аясыг харуулах болов уу? -“Pink Floyd” өөрөө их өвөрмөц хамтлаг. Бүх зүйл нь цогц байх ёстой, тайзны гэрэл тайзны ард гарч байгаа видео кино зэрэг нь 60-аад оны үеэс тэд тоглолтондоо ашиглаж ирсэн байгаа. Тийм ч учраас “On n’Off” продакшныхан энэ тал дээр хичээж ажилласан. Харин “Bee Gees” хамтлагийн хувьд арай өөр уянгын дуунуудаараа тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг шүү дээ. Мэдээж өмнөх ковер тоглолтон дээр тоглогдож байсан гэрэлтүүлэг тайз хэвээрэй байна. Чөлөөт зах зээл өөрөө бүх зүйлийг дэг журманд нь оруулаад хувиарлачихдаг жамтай. Тэр утгаараа Монголын рок попын ертөнцөд ч мөн зөвхөн гэрэл хариуцсан компани нилээд их болсон. Тайз, арын гэрэлтүүлгийг хариуцсан зэрэг тус тусдаа хариуцсан ажлуудаа хийгээд явчихдаг болсон. Энэ нь уран бүтээлчдэд илүү дуулалт талруугаа, дуундаа анхаарах боломжийг өгч байгаа гэх үү дээ. -Тоглолтын хугацааны хувьд хэр урт болох вэ. Сүүлийн үед концерт, тоглолт их урт үргэлжилдэг болсон байна? -“Pink Floyd”-ийн хувьд 13 бүтээлийг нь сонсогч, үзэгчдэд хүргэсэн. Яагаад гэхээр эл хамтлагийн нэг дуу нь өөрөө 10 гаруй минут үргэлжилдэг онцлогтой. Тоглолт маань хоёр цагийн хугацаанд үргэлжилж байсныг үзэгчид маань санаж байгаа байх. “Bee Gees”-ийн хувьд 28 дууг нь дуулж байгаа. Мэдээж хоёр цаг гаруй хугацааны тоглолт болох байх. Аливаа тоглолт заавал хоёр гурван цаг үзэж, тоглож кайф авдаг нь өөрөө буруу. Үзэгчидээ ч ядраагаад л дуусдаг. Яахав барууны стандарт гэж ярьвал хоёр цаг гаруйн тоглолт л болох байх. -Гоцлол дуучин хэн байх вэ. “Bee Gees ” хамтлагийн 28-н дууг та өөрөө дуулах уу? -Өмнөх тоглолтон дээр Буянаа бид хоёр ерөнхийдөө гоцлоод “Sweetymotion” хамтлагийнхан маань Background-д дуулж байсан бол энэ удаад охидууд маань ерөнхийдөө дуулна. Миний хувьд долоон дууг дуулахаар зэхээд байгаа. “Bee Gees”-ийн дуулалт маш нарийн ур чадвар шаарддаг. Тэдний нарийн дууны өнгийг би яагаад ч гаргаж чадахгүй шүү дээ. Тиймээс манай уран бүтээлчид 28 бүтээлийг шударга зарчмаар хувааж авсан байгаа. Миний хувьд долоон дуу дуулна гэсэн байгаа ч “Sweetymotion” хамтлагийнханы дуулах дуунд миний хоолой байх жишээтэй. Тиймээс бүгдээрээ л дуулна гэсэн үг шүү дээ. -Өмнөх тоглолтонд цагаа барьж ирсэн үзэгчдэд та өөрийн зүгээс сонирхолтой бэлэг барьж байсан шүү дээ. “Pink Floyd ”- ийн гишүүдийн түүх, амьдрал уран бүтээл зэргийг хуучилж, “Шар айраг” хамтлагийнхаа цомгийг бэлэглэж байсан. Энэ жилийн хувьд тийм гэнэтийн бэлэг байх болов уу? -Сошиал медиагаар ковер тоглолтын маань дараа хүмүүс баярласнаа илэрхийлж байсан. “Ийм зүйл байх хэрэгтэй юм байна, их сонирхолтой байлаа” гэсэн комментуудыг ирүүлсэн. Манай багийнхан маань ч мөн “Ганхүү ахаа энэ жил ч гэсэн түрүүлж ирсэн хүмүүсийг битгий уйдаагаарай тэмцээн уралдаан зарлаад цомгоо бэлэглээрэй” гэж байсан. Тийм учраас “Bee Gees”-ийн сонсогчид, үзэгчид маань хэрвээ цагтаа ирвэл олон гэнэтийн бэлэг хүлээж авах боломжтой болох юм шүү. -Хэд хэдэн удаа тоглолт хойшиллоо. Тэгэхээр бэлтгэл ажил нилээд сайн байгаа байх? -Тийм шүү. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдчихсан. Хамгийн хүндрэлтэй асуудал нь “Pink Floyd”-ын дуунуудтай “Bee Gees”-ийн дуунуудыг харьцуулах юм бол үг нь хэд дахин их. Тэрийг цээжлэнэ гэдэг бол их хүндрэлтэй. Манай охидуудын хувьд цээжилчихсэн байна лээ. Миний хувьд нас яваад ч тэр үү дуу цээжилнэ гэж жаахан хүндрэлтэй байгаад байгаа. Бэлтгэл бол 90 хувь хангагдсан байгаа шүү. /Инээв/. Залуу байхдаа ангийнхаа охидуудыг их паналддаг байлаа шүү дээ. Дандаа л “Bee Gees”-ийн дуун дээр панаалддаг байлаа. Монголын анхны хайр дурлалын тухай кино буюу “Би чамд хайртай” кино гарч байхад ард нь “Bee Gees”-ийн л хөгжим явж байсан жишээтэй. “Bee Gees” хамтлаг өөрөө дэлхий дээрх хамгийн олон цомог гаргасан хамтлаг шүү дээ. Гаргасан цомог бүр, дуу бүр нь хит болж байсан домог болсон хамтлаг байгаа. 200 гаруй дуу, 30 гаруй цомогноос нь 28 бүтээлийг нь сонгож тоглоно гэдэг их амаргүй ажил байсан даа. /Инээв/. -Энэ жилийн ковер тоглолт өнгөрсөн жилийнхээс юугаараа онцлог байх бол? -Хамгийн онцлог тал нь “Univision”-оор манай тоглолт шууд хүрэх болсоныг хэлэх нь зүйтэй болов уу. Тухайн тоглолтын танхимын орчин, гэрэлтүүлгийг тэр хэвээр нь гэртээ хүлээж авч үзэх боломжтой болж байгаа. Дашрамд “Боловсрол” суваг телевизийнхээ хамт олонд баярласнаа илэрхийлье. Тоглолтыг айл бүрийн хойморт тоглолтын заалны дуугаралт уур амьсгалыг тэр хэвээр нь аваачина гэдэг тийм ч амар зүйл биш тэр ч утгаараа “Боловсрол” телевизийн хамт олон маань техник технологиор дэмжиж байгаа. Харин “Univision”-ий “0” сувгаар видео сангаас кино үздэг шиг манай тоглолтыг шууд хүлээж авч үзэх боломжтой. Үнийн хувьд өндөр үнэтэй байхгүй таван мянган төгрөг байдаг ч юм уу боломжийн байх болов уу. Мэдээж аливаа нэгэн зүйл үнэгүй байвал үнэ цэнэгүй байдаг жамтай. Тиймээс тодорхой хэмжээнд үнэтэй байна. -Соёлын төв өргөөнд дуугарч байгаа Sound дуугаралтыг тэр хэвээр нь телевизээр үзэгчдэд хүргэх тийм ч амар зүйл биш болов уу? -Бүх тоглолт пүүлтээр дамжиж дуугардаг. Тиймээс пүүлтнээс телевизийнхэн маань саунд дуугаралтаа авчихна. Мөн заалны уур амьсгалыг мэдрүүлэх үүднээс зааланд ч мөн пүүлт байрлуулж өгч байгаа. Тэгэхээр заалны уур амьсгалыг яг л тэр хэвээр нь гэртээ мэдрэх боломжтой болж байгаа юм. -Цуврал ковер тоглолт гэж түрүүн ярьж байсан. Тэгвэл гурав дахь тоглолтоо хэзээ хийх гэж байна вэ? -Бидний үеийнхэн социалист нийгмийн бүтээгдэхүүнүүд. ОХУ-д сургуульд сурч, амьдарч байсан залуучууд цөөнгүй бий. Тийм ч учраас гурав дахь тоглолт маань ОХУ-ын алдартай уран бүтээлчдийн ковер тоглолт байна. Жишээ нь Цой, Алла Пугачева гэдэг ч юм уу. Дээр үеийн оросын гоё кинонуудын дуунуудаас л тоглох байх. Арванхоёрдугаар сард тоглоно доо. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу билээ. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас нь, гурав дахь нь уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж шүлгийнх нь агуулга талаас тус тус тайлбарлах нь буй. Юнеско-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ. Дэлхийд гайхагддаг монгол үндэсний урлаг, тэр дундаа суу билгийн гайхамшиг уртын дууны үнэ цэнийг өнөө үедээ мэдрүүлэх, уртын дууны шуранхай өв соёлоо уламжлуулан хөгжүүлэх үйлсийг дэмжих зорилгоор залуу уран бүтээлч, уртын дууч Бавуудоржийн Тунгалагийн уран бүтээлийн “Этүгэн аялгуу” нэртэй анхны бие даасан тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж зэхжээ. Эл тоглолтын ерөнхий найруулагчаар “Натур Даанс” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан Д.Энхбаяр, бүжиг дэглээчээр СУИС-ийн бүжгийн тэнхимийн эрхлэгч СОёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг, хувцасны зураачаар “Нүүдэл трейд ХХК”-ийн захирал, Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтуяа, тайзны зураачаар Драмын эрдмийн театрын жүжиг чимэглэлийн эрхлэгч Соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг, продюсероор “Урлаг Маркет ХХК”-ий захирал Соёлын тэргүүний ажилтан Б.Нямсүрэн нар ажиллаж байна. Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт аравдугаар сарын 31-ны 19.00 цагт Үндэсний АСА циркэд болох бөгөөд тасалбарын үнэ 21 мянган төгрөг юм байна. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Ер нь хамтлаг гэдэг дуулж хуурдаад л өнгөрдөг байх ёсгүй. Өмнө ч хоёулаа ярилцаж байхад хэлж байсан. Хамгийн гол нь фэнүүдэд, сонсогчдод юу үлдэх нь чухал. Уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг, түүхийг сонсогчиддоо үлдээдэг байх хэрэгтэй...гэж өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах “Хурд” хамтлагийн соль гитарчин Гавьяат жүжигчин Д.Отгонбаяртай ярилцсанаа хүргэе. -“Хурд” хамтлагийнхан хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн. Ямар зорилгоор хийх гэж байгаа вэ? -Монголын рок попын түүхийг өгүүлэх ном гэж байдаггүй юм байна лээ. Рок попынхны тухай түүхэн ном манайхан бичиж амжаагүй байгаа ч яагаад хамтлагийнхаа түүхийг өгүүлэх ном бичиж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Ном бичиж гаргана гэдэг шаггүй хөдөлмөр зарсан зүйл гэдгийг ч мэдэрлээ. Номын маань эхийг яруу найрагч, сэтгүүлч Б.Ойдов ах маань бичсэн. Энэ санааг нь ч Б.Ойдов ах маань гаргасан. Ном гэдэг ертөнцийг харах толь шүү дээ. Түүхийг ном л хадгалж үлддэг жамтай. Номонд маань рок попын ертөнцийг чимж, манлайлж явдаг уран бүтээлчдийн сэтгэгдэл багтсан байгаа нь маш том шигтгээ болсон. Уг хэвлэлийн бага хурлаараа номныхоо нээлтийг хийж байгаа гэж ойлгож болно. Мөн энэ ном сэтгүүлч хүнд заавал байх ёстой. Яагаад гэхээр сэтгүүлч хүн бүр рок попын урлагийн түүхийг мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Адаглаад ярилцлага авах болгондоо биднээс “хэдэн онд байгуулагдсан бэ?” гээд л асуудаг. Тиймээс хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчиддээ эл номоо бэлэглэнэ. Сэтгүүлч хүнд заавал байх ёстой, хадгалах ёстой зүйл гэж бэлэглэж байгаа. - “Хурд” хамтлагийн ном хүмүүсийн мэдэхгүй нандин түүхийг өгүүлэх нь ээ? -Тийм шүү. Тэр болгон яриад байдаггүй, хүмүүсийн мэддэггүй түүхийг өгүүлнэ. Маш сонирхолтой мэдээллүүдийг ч агуулсан байгаа. Рок поп сонсогчид гэлтгүй хүн бүрт л сонирхолтой байх болов уу. Бүх номын дэлгүүрүүдээр худалдаанд гаргана. Би “Inter” номын дэлгүүрээр их ордог. Шүлэг хайж, ном хараад л явж байдаг юм. “Хурд” хамтлагийн ном маань нилээн сүртэй ном байгаа. Том гоё агуулгатай. Тэрнээс хэр сайн ном гэдгийг бид хэлж мэдэхгүй шүү дээ. Надад нилээд дээх нь үед худалдаж авч байсан ном бий. Гитарын тухай одоо хүртэл цоо шинээрээ. Энэ номонд маань дэлхийн бүх нэртэй гитарчдын тухай байдаг. Тэр номоо харахад ер нь ном л үлддэг юм байна гэж бодогдох болсон. Номтой нөхөрлөх нөхөрлөл маш олон жилийн нөхөрлөл шүү дээ. Ном уншина гэдэг маш агуу ертөнцтэй л танилцана гэсэн үг юм даа. -Ном биччихсэн юм чинь хамтлагийнхаа тухай кино хийнэ биз дээ? -Ёстой хэлж мэдэхгүй байна. /Инээв/. Магадгүй 30 жилийнхээ ойгоор кино хийе. Ер нь хамтлаг гэдэг дуулж, хуурдаад л өнгөрдөг байх ёсгүй. Өмнө ч хоёулаа ярилцлага хийж байхад хэлж байсан. Хамгийн гол нь фэнүүдэд, сонсогчдод юу үлдэж байна вэ гэдэг чухал. Уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг, түүхийг сонсогчиддоо үлдээдэг байх хэрэгтэй. -Магадгүй “Хурд” хамтлагийнхан 25 жилийн ойн хүрээнд явуулсан арга хэмжээнүүдээрээ бусад хамтлагуудад тодорхой хэмжээний босго, зэрэглэл бий болгож байж болох юм? -Тийм шүү. Босго бий болгож байж хөгжинө. Гадаадын томоохон хамтлагуудыг ажиглахад өөрсдийн ойгоороо маш олон төслүүдийг хийж байна л даа. Бид мөнгөтэй л бол будаа болгоно, мөнгө л байвал хийнэ гэж хэдэн жил ярих вэ дээ. Байгаа боломж бололцоогоороо зүтгэж, хийдэг л байх хэрэгтэй. Өмнө нь бид “алтан пянзан”-д мөргөдөг байсан бол Монголын “Хурд” хамтлаг “алтан пянз” хийлгэчихлээ. Болдог л юм байна. Цаашдаа урлагийн төлөө хийж болох бүгдийг л хийнэ, зүтгэнэ гэж бодож байгаа. Хамгийн чухал нь л хийх. Бид нар ярих их дуртай. Ярьснаар хөгжил гэдэг зүйл ирдэггүй юм шүү дээ. Хийснээрээ л хөгжил гэдэг зүйлийг дагуулдаг юм. -“Хурд”-ынхан хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж бэлэглэх гэж байгаа гэж сонссон? -“Хурд”-ынхан маань өнгөрсөн жил 25 жилийнхээ ойн тоглолтыг АНУ, БНСУ зэрэг хэд хэдэн орнуудад хийсэн. Тоглолтын үеэр манай “алтан пянз-аа дуудлага худалдаагаар рок попын сонсогчдод хүргэсэн. Биднийг сонсдог, урлагт хайртай хүмүүс манай “алтан пянз”-ыг дуудлага худалдаанаас авсан гэдэгт итгэлтэй байгаа. “Алтан пянз”-ны дуудлага худалдаанаас олсон мөнгийг Сиэтл хотод явж байхдаа нэгэн монгол залуутай таарч хүүхдүүдэд хэрэгтэй тоног төхөөрөмж эмнэлэгт хандивлахаар болсон. Хүүхдийн эмнэлгийг чамгүй судалсан шүү. Судлаж байхад нярай хүүхдийн нарийн багаж огт байдаггүй юм байна гэдгийг мэдсэн. Нярай хүүхдийн даралтыг үздэг аппарат, жинлүүр гэхэд л ганцхан ширхэг байдаг эсвэл агаар шүүгч байдаггүй тохиолдол зөндөө байсан. Эм тарианаас илүүтэй тухайн эмнэлгийн тоног төхөөрөмж, орчин их чухал байдаг юм байна л даа. Ялангуяа нярай хүүхдэд цэвэр агаар маш чухал байдаг юм байна. Тийм ч учраас энэ аппаратыг баруун дөрвөн аймагт хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байгаа. Судлаж байхад баруун аймгуудад нярайн эндэгдэл их байдаг юм байна. Тиймээс дөрвөн аймгийг сонгосон. Ганц энэ удаад эмнэлгийн тоног төхөөрөмж өгөөд өнгөрөх биш цаашдаа ч гэсэн энэ хандивыг үргэлжлүүлэх бодолтой байгаа. -Яг хэчнээн тоног төхөөрөмж байгаа вэ? -Айхтар овоож, оцойсон олныг өгч чадахгүй ч тодорхой хэмжээний тоотой төхөөрөмжүүдийг өгнө. Аливаа хандив их багадаа биш хамгийн гол нь л өгч байгаа нь чухал шүү дээ. Бидний өчүүхэн хандив маань нэг ч гэсэн нярай хүүхдэд хэрэг болоосой л гэж бодож байна даа. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Стиви Уандер Фото: John Sciulli / Getty Images / AFP Өдгөө 64 нас хүрээд байгаа Америкийн дуучин Стиви Уандер, түүний сүйт бүсгүй, модель Томика Робин Брэйси нар гурван ихрийн аав, ээж болно гэж Eurweb мэдээлжээ. I Just Called To Say I Love You хитийн дуучин энэ талаар мэдээлээгүй харин Уандерийн найз нь мэдээг тараажээ. “Энэ нь төлөвлөгдөөгүй жирэмслэлт ч гэсэн хосууд их баяртай байгаа. Гурван ихрээ төрөхийг тэсч ядан хүлээж байна” гэж тэр найз нь сэтгүүлчдэд хэлсэн байна. Тэрбээр нас нь “явчихсан” хойноо эцэг болж байгаадаа огтхон ч зовохгүй байгаа гэнэ. Уандер, Бэйси хоёрт нэг нас хүрч байгаа хүү бий. Дуучин өмнө нь хоёр удаа гэрлэж байсан бөгөөд өмнөх эхнэрүүдээс төрсөн найман хүүхэд бас бий. Харин Томикатай хоёр жилийн өмнө танилцжээ. Стиви Уандер 1950 онд Мичиган мужид төржээ. Бүхий л он цагийн шилдэг дуучдын жагсаалтад байнга орж байдаг. Нийтдээ 25 удаа хөгжмийн «Грэмми» шагнал авч байлаа. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
|
урлаг соёл
|
“Номин талст” хамтлагийнхан шинэ цомгоо танилцуулсан тоглолтоо энэ сарын 29-нд Мишээл экспод хийхээр зар түгээгээд байна. Уг тоглолтонд “Номин талст” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохгүй нь ээ. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын алба хашиж байгаа учраас хамтлагийнхаа шинэ цомгийн тоглолтонд оролцож чадахгүйд хүрчээ. Дөрвөн хоолой, дөрвөн гишүүнтэй хамтлагийнханы дутуу бүрэлдэхүүнтэй тоглолт хэр болохыг мэдэхгүй ч “Номин талст” хамтлагийн гурвал фэнүүдтэйгээ уулзахаар хатуу шийдсэн бололтой. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Өвлийн өдөр хэлбийж байлаа. Нар цаст Жаргалантын тэргүүн дээр төө хэрийн зайтай болоршин гялалзаж харагдана. Мөдхөн нөгөө охин усанд явна. Би ч бас. Гэхдээ тэр эхэлж ногоон даамангийнхаа хаалгыг нэг гараараа түлхэн нээгээд, нөгөө гартаа хоёр хувингаа зэрэгцүүлэн барихад харшиж хангинасан дуу гарна. Тэдний даамангийн хаалга нээгдэхэд миний сэтгэлийн хуудсыг чичирхийлэн эргүүлэх шиг болдог юм. Хувингууд нь харшиж дуугарахдаа "Би усандаа явлаа шүү" гэж надад хэлдэг. Охиныг номин цэнхэр дээлтэйгээ тийнхүү туяаран гараад ирэхээр нүүр минь халуу дүүгэн чинэрчихдэг билээ. Ингэж хэнд ч олдомгүй, хэнтэй ч хуваалцамгүй аз жаргалын аян замдаа гарахын өмнөх намайг сайтар ажиглавал хярж хярж харван харайхад бэлэн болсон туулай адил байх болой. Дэрхийн босч дэгдэж одохоор тугдайн суужээ. Байн байн өлийн цонхоороо харвал амар амгалан суурингийн ерийн нэгэн мөнөөх ногоон даамангийн хаалга байдгаараа л. Тэр одоохон гараад ирнэ дээ гэж бодохоор зүрхэн тушаа түг түг цохилно. Зүрх минь догдлохын тоогоор миний дурлалын алтан үсэг сэтгэлийн дэвтэрт цохигдох бөгөөд энэ л үед би ирээдүйн зүйрлэшгүй сайхныг зөгнөхдөө огторгуй сансарт гардаг болчихоод удаж байгаа. Бодол санаа ингэж нисэн дүүлэхэд хэдийнэ хөрстөөс тасарч, сэрүүн зүүдэндээ мансууран дугжирч орхидог оо. Гэтэл... гэтэл өнөө охины хувингаа хавируулах танил дуун цохон дээр хүйтэн мөс тавьсан мэт цочоон сэрээв. Шалавхийн өнгийж харвал тэр минь сэтгэлд зураастай байдаг тийм л хонгорхон үзэмжит үйл төрхөөрөө хашаанаасаа гарч Урд голыг чиглэн алхаж байлаа. Би ч чавхнаас алдуурсан чулуу мэт ухасхийн гэрээсээ гарч, түүнийхээ араас дагав. Самсаа хэлбэм тунгалагхан агаартай өдрийн ташуу туяа цацраасан цагаан наран зүгт алхаж яваа түүнийг нүд цавчилгүй ширтэн харж явлаа. Бэлдэж дэргэдээ тавьсан бээлийгээ мартаж орхисноо ч сэхээрсэнгүй. Хоёр салаалан сүлжиж, хөөрхөн эрвээхийтэй боолтоор үзүүрийг нь хумиж дарсан шингэхэн гэзэг нарийхан бэлхүүсээ жавхайтал ороосон зурвас ягаан бүсийг дөнгөж давам юм. Толгойгоо бэхэн цэнхэр алчуураар ороожээ. Шөмбийсөн хоншоортой нимгэн хар эсгий гутал нь гойдын хээнцэр агаад алхах гишгэхийн нь тоолонд үл мэдэг сонсогдох цасан чихраа сайхан хөгжмийн зэмсэг хөндөгдөх төдий мэт. Тэрүүхэн цаана тунгалагханаар цэнхэртэх голын мөснөө номин өнгөт дээл нь уусан шингээд, надаас зугтаагаад байна уу гэлтэй шаламгайхан алхална. Тэр маань өвлийн дэглий шиг хөнгөн салхи татуулан алхаж явсаар гилтийн хөлдсөн голын мөсөн дээгүүр цаашилж байлаа. Цааханд нь харзалсан усны толио мэлмэрэн мэлмэрэх нь түүний минь нүд шиг харагдана. Харзаас хальсан ус голын толигор мандал дээгүүр уйлагнан тархаж, тэр дороо л мөс болон хөлдөнө. Цэв цэнхэр мөстэй, цэв цэнгэг жавартай, цэв цэнхэрхэн үдэш ажээ. Охин усан халиаг зайчлан гишгэхдээ хоёр гартаа барьсан мөнгөлөг хувингаа хойш урагш сэлүүлэн даялах нь улам ч харах сэтгэлийг төрүүлэх үзэмжтэй боловч би ч бас өөрөө уначихгүйг хичээн дүүжигнэх тул санаан зоргоор харц нисгэж чадахгүй байлаа. Тийнхүү түүнийгээ харж чадахгүй байгааг эзгүйчилсэн ч юм шиг, эсвэл миний л харц номин дээлтэйгээ түшиж явсан юм шиг энэхэн хооронд тэр гилтгэр торгон мөснөө унаж үзэгдэв. Хоёр хувин нь адтайгаар тохуурхан хөхрөх мэт жин жин дуу хадаан бөмбөрч харагдана. Өрөөсөн гутал нь улаараа мөсөнд наалдсанаас сугарч хоцроод, өнөө "дэглий" минь уначихсан чигтээ гутлаа авах гээд хүчлэн татаж байлаа. Өөр хэн нэгнийг ийнхүү хөглөхийг би харсан сан бол саяын тохуутай жингэнэж одсон хувин шиг элэглэн хөхөрч байдаг. Гэвч энэ удаад яахин тэгнэ. Харин ч өрөвдөх, шимшрэх сэтгэл намайг голын хүйтэн жаврыг үл хайхруулан халууцуулж байгааг мэдэрлээ. Тэгээд сэтгэл минь "Юугаа бодсон юм, түргэн түүнд туслаач" гэж тархинд хашгирахад хоёр саваа хаяад мөсний халиа усыг үсчүүлэн охин дээр дэгдэж хүрэв. Намайг дэргэд нь очиход тэр мөстэй барьцалдсан гутлаасаа нэхмэл цагаан оймсоо шалавхийн авч өмслөө. Яг энэхэн мөчид надад толгой зулайнаас эхлэн хөлийн үзүүрийг чимчиртэл нэгэн сонихон долгио бүх биеийг тархан эзэмдэхүйд, хацар хагарах гэж байгаа мэт халуу шатав. Ингэж халуу шатах нь хүйтэн жаварт ягаарч улайсан уран шөмбөн хөлийг цагаан оймсонд зурсхийн шургуулснаас тэр. Охин танхилын хөлийг хором эгшинд харахын төдийд тийм гайхам мэдрэмж төрдгийг балчир жулдрайхан хөвгүүн би яаж ч мэдэх билээ дээ. Яах гэж тэнд очсоноо ч мартагнах шиг болов. Надад мөснөөс гутлыг салгахад баахан хүч шаардагдсангүй, ховх татан авч өглөө. Хоёр гар минь ер бусын хүндтэй зүйл хийсэн мэт санагдана. Охин гутлаа өмсөхдөө над руу ер харсангүй. Гутлыг нь наалдуулсан мөсөнд ч юм уу, уурласан бололтой бээлийгээ түргэн түргэн өмсч байлаа. Энэ хооронд би тэшүүртэй юм шиг гүйж, алдуурч өнхөрсөн хоёр хувинг нь авчирч өгөв. Ингэхэд тэр зэрмэгэр хар нүдээрээ над руу тогтуухан харж, нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулаад, нэг юм хэлэх гэснээ болив бололтой уруулаа жимийн цааш огцом эргэн хэд алхаад усаа уудалж эхэллээ. Би түүний хажууханд суугаад усаа уудаллаа. Тэр зөвхөн ус уудлахдаа л бүх санаа бодлоо шингээсэн мэт. Сормуус нь үзүүрээсээ цантан цайрч дэрвийгээд, голын зэрлэг жаварт энхрийхэн цагаан шаргал царай нь яв ягаан болчихсон нь ер бусын хөөрхөн. Баруун хацрын нь үзэгдэх төдий жижигхэн хар мэнгэ, цэвэрхэн шөнтгөр хамар, үл мэдэг нууц давхраатай алаг нүд, тэгшхэн хоёр мөр тэргүүтэн бүгд нэгэн дор гоо үзэсгэлэнг бүрдүүлжээ. Харзын мөсөн эрэгт хатуу өвлөөр дэлбээлсэн хаш цэцэг адил солонготой ажээ. Гэнэт тэр: -Усаа асгалгүй уудлаач! гээд инээмсэглэлээ нууж ядан харахад нь өөрийгөө ямархуу байдалтайгаа мэдлээ. Би шанага усныхаа талыг нь хувин руугаа, талыг нь гадуур асгаад байсан байж. Ус уудлахын дүр байдалтай суув чиг ухаан бодол маань чухамхүү үзэсгэлэнгийн өмнө бүхнийг мартагнан сатаарчээ. Тэр цооног руу шанагаа хангир жингэр дуугарган түргэн түргэн хийж усаа уудалж дуусаад, хоёр хувинтай усаа цалгиулан бариад босч явлаа. Түрүүхэн мөсөнд наалдсан гутал нь улнаасаа мөстөөд, хальтирч уначих гээд байгаа харагдана. Оройн жавар тачигнаж, дааран дэнжигнэн яваа түүний минь ус цалгиж цацагдаад хоёр хормой нь хэдийнэ мөстөн хөлджээ. Өвлийн богино үдэш бараантан нөмөрч, гэгээ бөхөөд, голын мөс хүйтнээр жингэнэн тачигнаж эхэллээ. Энэ жингэнээнд даарсандаа юу, угаас турьгүй нарийхан бие нь сөхөрчихөв үү, тэр маань дахиад л голын цэнхэр толион дээр тэнцвэр алдан өвдөглүүтээ босч ирэв. Энэ л мөчийг хүлээж байсан мэт уйгагүй мөшгөн дагагч би өөрийн савтай усаа орхин, түүнийхээ хоёр хувинтайг явуутаа шүүрээд мөсний захад гаргалаа. Тэр юу ч үл дуугаран араас минь алхаж байгааг мэдэрч байв. Би түүний савтай усыг тавингуут, өөрийнхийгөө авахаар эргэтэл, тэр миний хоёр савтайг барин ирж зогсохдоо, даарч улайсан нүүрэндээ зориг муутайхан инээвхийлэл тодруулахад нь золтой л уйлчихсангүй. Нүдний аяга давж нулимс унаагүй ч, зүрх сэтгэлийн доторх уярал хайрын нулимсаа тэвчиж чадаагүйгээ мэдэрч байв. Түүний хацар тоорын адил ув улаан болжээ. Норж хөлдсөн дээлийн нь хормой хөлдөөд дарр дарр хийнэ. Хоёр цагаан нэхий бээлий нь зүгээр л мод шиг унжжээ. Түрүүнээс хойш түүнийг өрөвдөж энхрийлсээр атал, ерөөс түүнийг шоглож дооглох бодол хэзээ ч төрдөггүй байтал энэ удаа хаанаас ч юм гайтай хар инээд гарч ирээд түсхийлгэчихдэг байна шүү. Ээ, бүү үзэгд гэж. Хяссан юм шиг ийм зүйл гэнэт бас болдог байжээ. Утга учиргүй инээж, чиггүй тэнэглэснээ тэр дороо л би мэдлээ. Ямар ч хэрэггүй үед ингэж алмайран инээж хамаг сайн сайхныгаа балласан өөрийгөө зүхэхэд хожимджээ. Тэр хаанаас нь гарсан юм гэмээр хүч гаргаж, хөлдүү хормойтой дээл, бээлийнээсээ мөсөн бутардас үсэргэн савтай усаа барин огцом алхаад явчихав. Тэрхүү бутарсан мөсний нэгэн ширхэг талст хацарт шипхийн буухыг мэдрэх ч сөхөө байсангүй. Нэгдлийн тэжээлийн байрыг тойроод хувинтай ус, хөлдүү хормой хоёроо шаргиулан харшуулсаар тэр маань далд орлоо. Би түүнийг насан үүрд гомдоочихсон юм шиг, дахиад ер хэзээ ч усанд дагаж явахгүй болчихсон мэт бодогдоход юутай ч зүйрлэмгүй зовлонд дарагдав. Алхам газар ч хорогдохгүй байгаа юм шиг санагдаж, яван явсаар тэжээлийн хашааг тойрч түүнд ил гарч ирэв. Өвлийн шөнө эхлэхийн өмнөх бүдэг бадаг гэгээнд хашааныхаа хаалганы өмнө зогсч байгаа нь танигдлаа. Надаас нэгмөсөн нүүр буруулчихсан бол ингэж зогсохгүй нь мэдээж санагдахаар, дахиж хэзээ ч, бүр юунд ч инээхгүй юм шүү гэж шүд зуулаа. Агшин бүрээр харанхуй болж байлаа. Тэр хашаа руугаа орохгүй л байв. Би хөдөлгөөнгүй харан зогссоор л. Саахалтын зайтай тэндээс түүний хөөрхөн мишээл надад гэрэлтэн харагдсаар. Тэр мишээлийг би нүднээсээ илүү сэтгэлдээ тод харж байв. Саяхны ээдрээ гуниг юу ч үгүй алга болж, би тэнгэрт хөөрөхөд бэлэн хөвсөлзжээ. Нэгдлийн даргын шар тэрэг сумаар нэг гэрлээ шилбүүрдэн тэднийхийг чиглэхэд тэр минь над руу энэ орой эцсийн удаа гэрэлтэн хараад, хашаа руугаа орчихов. Миний дотор баяр баясгалангаар дүүрч бялхжээ. Түүнийг надаас нуусан ногоон дааман машины гэрэлд тодрохыг цоо ширтсэн чигтээ хоёр савтай усаа аван "Ура" хашгиран хүчтэй алхтал урд хормойноос нэг юм татах шиг болоод, тэр мөртөө урагш тонгорцоглон уналаа. Гэгээн догдлолт энэ л сайхан хормуудад би зөвхөн түүнийгээ харж зогсохдоо хувинтай усандаа хормойгоо дүрээд хөлдөөчихсөн байжээ. Намайг тойрон хавиар нэлийн асгарсан ус агшин зуур мөстөн хөлдөхдөө тэнгэрийн од эрхэсийг шигтгэн гэрэлтүүлж гялбалзуулахад, гар минь тэсэхийн аргагүйгээр даарч байгааг сая л мэдлээ. Баастын ЗОЛБАЯР
|
урлаг соёл
|
“Bee Gees” хамтлагийн “Tribute” хүндэтгэлийн тоглолт аравдугаар сарын 19-нд Соёлын төв өргөөнд 19.00 цагт болох нь ээ. "Sweetymotion" хамтлаг, Төгөлдөр хуурч Б.Чинбат, "Шар айраг" хамтлаг, гитарчин Т.Мөнх-Оргил нар хамтран тус тоглолтоо Bee Gees хамтлагийн фэнүүдэд хүргэх юм байна. Сонирхуулахад хамгийн анх удаа "Pay-per-view" тоглолт буюу тоглолт тоглогдож байх мөчид шууд "Univision"-ны 88 дугаар сувгаар төлбөрөө төлөн шууд үзэх боломжтой гэнэ шүү. Түүнчлэн тоглолт яг цагтаа 19:00 эхлэх бөгөөд билетийн үнэ партер 40 мянган төгрөг бол бельтажны суудлууд 20 мянган төгрөгөөр зөвхөн "Соёлын төв өргөө"-ний билетийн кассаар худалдаалах ажээ. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Амьд хөгжим сонсогч залуустаа хүргэх сайхан мэдээ байна. “Нисванис” хамтлагийнхан өнөөдөр /10,18/ 18.00 цагт “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ. Нисванис хамтлагийнхан урьд өмнө нь тэр болгон тооглогдоод байдаггүй дуунуудаасаа тоглох бололтой. “Улаанбаатар” чуулгын тайзнаа өнөөдөр буюу энэ сарын 18-нд 18.00 цагт ганцхан удаа болох уг тоглолтын тасалбар 20 мянган төгрөг юм байна. Амьд хөгжим сонирхогч залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Б.БАТ
|
урлаг соёл
|
Амьд хөгжим сонсогч залуустаа хүргэх сайхан мэдээ байна. “Нисванис” хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу маргааш “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ. Нисванис хамтлагийнхан урьд өмнө нь тэр болгон тооглогдоод байдаггүй дуунуудаасаа тоглох бололтой. “Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 18-нд 18.00 цагт ганцхан удаа болох уг тоглолтын тасалбар 20 мянган төгрөг юм байна. Амьд хөгжим сонирхогч залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Б.БАТ
|
урлаг соёл
|
Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар Монгол соёлыг дэлгэрүүлэн таниулах зорилго бүхий “НАМРЫН БАЯР 2014” арга хэмжээг 10 дугаар сарын 13-ны өдөр Осака хотын Үндэсний угсаатан зүй судлалын музейд зохион байгууллаа. Хоёр дахь удаагаа зохиогдож буй тус арга хэмжээнд эх орон, элгэн нутгаасаа алсад суугаа нутаг нэгтнүүдээ монголоороо бахархах, монгол хэл соёлоо дээдлэх, үндэсний зан заншил, өв ёсыг уламжилж, өвлүүлэн үлдээх зорилготой юм. “НАМРЫН БАЯР 2014” арга хэмжээнд Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан “Үүлэн хээтэй салхи” бүрэн хэмжээний концерт тоглов. Тоглолтод ардын урлагийн “Домог”, “Хөсөгтөн”, поп-опера “Увертюра” хамтлаг, уртын дууч Ж.Энхбаатар, уран нугараач Ж.Нямгэрэл нарын шилдэг мастеруудын үзүүлбэр орсон байв. Арга хэмжээний үеэр Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Япон хэлний нэвтрүүлгийн редакцийн хамт олон Япон дахь сонсогчидтойгоо уулзалт хийлээ. Монголын радио япон хэлний нэвтрүүлэг явуулж эхэлсний 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус радиогийн япон хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг уран бүтээлчид тус улсыг зорин ирж, сонсогчидтой уулзалт хийсэн нь энэхүү арга хэмжээний нэгэн онцлог байж чадлаа. “НАМРЫН БАЯР 2014” арга хэмжээний үеэр Кансайн бүс нутагт ойртон ирсэн хар салхины улмаас төлөвлөсөн зарим арга хэмжээ цуцлагдсан боловч Монголчууд өргөнөөр оролцсон болно. Эх сурвалж: mfa.gov.mn
|
урлаг соёл
|
-“Эгшгэн өргөл” нэртэй хандивын тоглолт энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд болно.- “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байгаа билээ. Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Энэ мэс заслыг Монголд хийдэггүй тул БНСУ-д хийлгэх шаардлагатай тул зардал нь 250-300 сая төгрөг болж байна. Ардын жүжигчний эмчилгээнд зориулан МУГЖ Г.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын Савьяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа тэргүүтэй хүмүүс “Эгшгэн өргөл” нэртэй хандивын аян зохион байгуулж, энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Тэгвэл Америк, Япон дахь монголчууд ч энэхүү буяны аянд нэгдэн ороод байна. АНУ-ын Баруун эрэгт ажиллаж амьдарч буй түүний шавь нар, урлагийн анд нөхөд хамтарч энэ сарын 25-ны өдрийн 13:00 цагт Оакланд хотын Ажаа гэгээний төвийн байранд ардын урлагийн “СЭТГЭЛИЙН ДЭМ” хандивын тоглолт хийхээр болжээ. Түүнчлэн албан байгууллага хувь хүмүүсийн хандивыг Ц.Батчулууны ХААН банкин дахь 5031 089680 тоот дансанд хүлээн авч байна. Мөн түүний эмчилгээний зардалд зориулан валютын дансанд мөнгө шилжүүлэх бол Ц.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 404187482 данс руу илгээнэ үү. “Сайхан сэтгэлийн үзүүрт сүү" гэж үг бий. Цөөхөн монголчууд бид бие биедээ дэмтэй, тустай явахад үйл хэрэг минь аяндаа л бүтнэ. Ч.БОЛ
|
урлаг соёл
|
Монголын утга зохиолын шинэ үеийнхэний дунд Ганболдын Баяр хэмээх нэр орж ирсээр нилээд хэдэн оныг өнгөрөөсөн. Тэрээр “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Азиза” гэсэн хоёр яруу найргийн түүврээ хэвлүүлсэн бөгөөд тун удахгүй гурав дахь номоо өлгийдөн авахаар зэхэж байгаа ажээ. Г.Баяр Архангай аймгийн Цахир сумын уугуул. Хэдийгээр тэргэнцэр дээр суудаг, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн яруу найргийн амьдралдаа бол тэрээр хэнээс ч дутахгүй бие хаатай. ...Ингээд л элс имрээд суугаад байх уу? Уруулаа нээх хэцүү байгаа юм бол Ус руу ядаад ганц чулуу унагаач дээ Улаан лоольхон минь... хэмээн уншчихаад чанга чанга инээж суух залуу уран бүтээлчтэй Усан могой жилийн босгон дээр ярилцлаа. -Танд Усан могой жилийн сар шинийн мэнд хүргье. Ойрд юу хийж байна даа. -Өөрт чинь ч гэсэн могой жилийн мэнд хүргье. Их сайхан жил гарч байна. Ойрд золгуутын хөлд дарагдаад л сууж байна даа. Энэ жил аав, ээж хоёр маань хөдөөнөөс ирж шинэлж байгаа. Анх удаа хотод сар шинэ гаргаж байгаа болохоор хүмүүс тэр “ховор хүмүүс”-ийг их сонирхож байх шиг байна. -Ойрд ямар уран бүтээл дээр сууж байна -Нилээд хэдэн шүлэг бичлээ. Хоёр номны материалтай болчихоод л сууж байна. Чадвал энэ намар нэгийг нь хэвлэлтэнд өгөх санаатай байгаа. Сүүлийн үед нилээд хэдэн дууны үг бичсэн. П.Батхуяг ах “Дууны шүлгийг муу яруу найрагч бичдэг” гэж хэлдэг юм. 20 гаран дуу зохиосон байна. Сар шинийн өмнөхөн ноён Бондгорын дуулсан “Дүү минь“ гэж дуу минь шилдэг хорин дууны нэгээр шалгарч, цом авсан. Их сайхан урам орсон. Ер нь уран бүтээлч хүнд мөнгө төгрөгнөөсөө илүүтэй урам их хэрэгтэй юм байна гэж бодогдсон шүү. Сүүлийн үед огт зүгээр суухгүй байна. Бие маань жаахан тааруу болоод байхад оюун санаа минь улам гялалзаад байгаа. -Шинэ ном тань ямар нэртэй, хэдэн шүлэгтэй гарах вэ? -Одоогоор нэрийг нь бодож олоогүй л байна. 2011 онд гаргасан “Азиза”-аасаа хойш бичсэн шүлгүүдээсээ сорчилж байгаад 60 орчим шүлэгтэй жижиг ном гаргахаар л бодож сууна. Ер нь уран бүтээлч хүмүүс чинь байнга эрэл хайгуул хийж байдаг улсууд. Өөрийгөө олчихлоо гэх нь хаашаа юм. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд бичиж л байна. -Өөрөө Залуу зохиолчдын холбооны гишүүн хүн. Залуу уран бүтээлчийн хувьд монголын утга зохиолын залуу үеийг хэрхэн харж, үнэлдэг вэ? -Монголын утга зохиолд “шинэ ногоо” ургаад удаж байгаа. Тун удахгүй дөрөө шүргэтлээ ургах байх. Үүнд итгэлтэй байдаг. Ер нь монголын уран зохиолд шинэ урсгал, өнгө аяс орж ирсэн. Харин үүнийгээ цаашид яаж хөгжүүлэх вэ гэдэг л бидний гол асуудал. Өвгөдийнхөө тулгыг галтай байлгах эсэх нь залуу зохиолчид биднээс л шалтгаална. Бид маш өндөр үүрэг хариуцлагыг нуруун дээрээ үүрч байна. Тиймээс бид нилээн чанартай, чансаатай юм хийх хэрэгтэй. Бид нарын залуу хүмүүс гэж цээжээ дэлддэг үе өнгөрсөн. Бид нар чинь одоо бол анхлан бичиж байгаа хүмүүсийн дэргэд бол арай өөр л дөө. Хөөргөн сэтгэлээр шүлэг бичдэг цагаа ардаа орхиж нилээд хариуцлагатай, бодож бичих ёстой. Сайхан, сайхан уран бүтээлчдийн очиж үзэх юмсан хэмээн бодож байсан голын эрэг дээр бид хөлөө тавих ёстой. Сумо бөхөд багшийнхаа ачийг хариулахын тулд багшийгаа заавал хаях хэрэгтэй гэж сургадаг шүү дээ. Үүн шиг ахмад, сайн уран бүтээлчдээ хүндлэхийн нэр бол тэднийг давж бичих хэрэгтэй. Үнэхээр бид Д.Урианхай, О.Дашбалбар гээд энэ хүмүүсийн үргэлжлэл мөн юм бол тэднээс илүү бичих ёстой. -Шүлэг, яруу найргаа яаж олж, бичдэг вэ? Янз бүр дээ. Гэхдээ гунигтай үедээ арай түлхүү бичдэг. Яруу найрагчийн зовлонг яруу найрагч л ойлгоно гэдэг биздээ. Энгийн хүмүүс бол ойлгохгүй. Зүгээр нэг хэлбэр хөөсөн нөхдүүд гэж ойлгодог. Яруу найрагч, уран бүтээлч байна гэдэг хэцүү л дээ. Энгийн нэг нь бол яахав арай гайгүй байж болох юм. Харин арай нэг сонгодог руу тэмүүлж байгаа хүмүүст бүр хэцүү. Би ингэж л боддог. -Таныхаар яруу найраг гэж яг юу юм бэ? -Яруу найргийг тийм, ийм гээд дүгнээд хэлчих хэцүү л дээ. Хүн бүр өөр юм хэлэх байх. Яруу найраг бол тогтмол хэмжигдэхүүн гэж А.Блок хэлсэн байдаг ш дээ. Би бол яруу найргийг тайлагдашгүй нууц зүйл гэж боддог. Яг л зүүд шиг л. Өмнө нь бичих гээд чадахгүй байсан зүйл энгийн тамхи татаад сууж байхад гэнэт ороод ирнэ. Яг л цаанаас нь хэн нэгэн шивнээд байгаа юм шиг. -Өөрийн тань шүлгүүд Дорнын өнгө аястай байдаг л даа. Би өөрийгөө дүгнэнэ гэж юу байхав. Судлаач, шүүмжлэгчид л хэлэх байх. Яахав миний өнгө аяс тийм байж мэдэх л юм. Ер нь дэлхий нийтийн урлаг 2000-аад он гарснаар дорнолог өнгө аястай болчихсон ш дээ. Өрнө бол нэг тийм хананд тулчихсан. Дорно бол тийм юманд тулахгүй. Яагаад гэхээр дорнын ард түмэнд Зэн Буддизм гэж гайхамшиг байна. Оюун санааг усанд байгаа загас мэт чөлөөтэй сэлүүлдэг. Их чөлөөтэй сэтгэдэг ард түмэн шүү дээ. Буддизм бол хүний баригдсан сэтгэлийг чөлөөлж, задгайлж өгдөг. -Нутаг усныхаа талаар жаахан яриач. -Манай аав, ээжийн нутгийнхан их наргианч, бие биенийгээ шүлгээр цаашлуулж байдаг хүмүүс байсан. Би бол тэд нарын л нэг урсгал юм шиг байгаа юм. Аав маань Цахирын Очирхайрхан уулын хүн. Энэ уулын зургийг авах гэхээр манан татчихаад болдоггүй их догшин, мөнх цастай хайрхан л даа. Би бол тэр сайхан уулаасаа энерги авдаг. Мөн Тэрхийн цагаан нуур маань байна. Энэ хоёр сайхан газраас хуурын хоёр чавхдас шиг мэдрэмж, энерги надруу урсаж байдаг юм. Шүлэгч болохоос өөр аргагүй тийм л газар төрсөн дөө. -Сүүлийн үед утга зохиолыг наадам, уралдаанаар хэмждэг болчихлоо гэж их ярих юм. Таныхаар? -Яруу найргийг уралдуулах нь сайнгүй л зүйл. Ер нь урлагийг уралдуулж болохгүй л дээ. Ямар морь, бөх биш. “Болор цом” наадамд З.Дорж гуай нэг шүлэг уншиж байна лээ. “ДОХ өвчин тарахыг Доод үедээ хэлж явлаа” гээд. Энэ бол уг нь шүлэг биш юм л даа. Гэтэл яруу найргийн наадам дээр уншиж л байгаа байхгүй юу. Ер нь ингэж уралдуулахын оронд лааны гэрэлд, төгөлдөр хуурын аянд шүлгээ уншдаг сайхан сонгодог үдэш бий болговол зүгээр юм даа гэж би боддог. Ингэвэл хүмүүсийг арай өөр тийш нь хандуулж чадах байх. Одоо ч тэгээд шоу болчлоо доо. -Яагаад яруу найраг шоу болоод байна вэ? -Цаг үетэй л холбоотой. Энэ шоу болгоод хийгээд байгаа хүмүүс авьяас байхгүй гэдгээ мэдэж байгаа ш дээ. Гэхдээ тэдэнд ичих булчирхай алга байна л даа. Уг нь ичиж байх хэрэгтэй. Өөрийгөө эртхэн мэдсэн бол болиод өөр юм хийх хэрэгтэй. Энэ шоуны гайгаар оюуны үнэлэмж асар доошоо унаж байна ш дээ. ЯРИЛЦСАН: Т.ДАРХАНХӨВСГӨЛ ТҮВШИНГОО Үдшийн цагаан гэгээ тасарч олны хөл татарсан хойно Уяаны чинь тэнд уулзвал ямар вэ Түвшингоо Өрхөө тэгшилчихээд ирье гээд Гэрээсээ чи минь гараад ирээч дээ Түвшингоо Мөнгөн лаа шиг биеийг чинь налан суугаад Маргаашийн амьдралаа зөгнөж жаахан яръя л даа Түвшингоо Хол ойрын юмс харагдахтай үгүйтэй болохын үест Хураалттай аргалын чинь цаана уулзвал ямар вэ Түвшингоо Өглөөний түлшээ бэлдчихээд ирье гээд Гэрээсээ чи минь гараад ирээч дээ Түвшингоо Цэцгийн үнэртэй гэзгийг чинь илбэн суугаад Цухал хорвоог шалба нортол нэг сайн уйлж тайтгаръя л даа Түвшингоо Айл саахалтын хүмүүс босохоос өмнө Арын чинь гол дээр ирвэл ямар вэ Түвшингоо Унаа хөсгөө бэлдэж янзлаад би чинь чамайгаа Үүрийн торгон гялаанаар хүлээж байвал ямар вэ Түвшингоо Чөдөртэй тавилангийн чагтыг тэгээд хоёулаа тас татаад Чимээ сураггүй хаа нэгтээрүү явчихъя л даа Түвшингоо АЗИЗА... Анисан нүдэн дотор минь ус дуугаргагч Азиза. . . Өдөржин агаарт цагаан алчуур шиг нисэлдэх цахлайд Үдэш болгон моддын шуугианд бүүвэйлэгдэн Өндгөн дотроо, өд зүүдлэж унтдаг байснаа Үхэлд тэврүүлсэн, үхэл хэмээхүй Үүлэнд гараа хүргэх гэж Өлмийгөө өргөх навчсын хэвлийд нойрсон буй Намар хоёрыг Хувинтай усны гүн рүү шугамдан буусан Сарны тусгал Хараацайн далавчин завсраар дүүжлэгдэн буусан Нарны тусгал хоёрыг Юугаар нь чи ялгаатай гэх вэ? Лааны дөл шиг шар моддын завсраар шагайгч Азиза. . . Хадан цохио өөд хөөсрөн цовхчих Далайн усны амт Цасны түрүүнд хайрагдсан цэцгийн өвдөлтөөр уйлсан Бүсгүй хүний нулимсны амт хоёрыг Өвсөн шугуйгаар нэг түгэх салхи болоод Дэвхрэгний найрал дуун Оддын туяанд тагнай таших горхи болоод Элсний санаа алдалт хоёрыг Юугаар нь чи ялгаатай гэх вэ? Хагархай тольны өмнө уйлж суугаа Азиза. . Далдын хар малгайд шургалсан хувь тавилангийн Эх адаггүй орооцолдоон Дээврийн буланд ямар нэгэн шавьжийг цовдолж татсан Аалзны тор хоёрыг Лаа, лааны гэрлийг хар далавчаараа Чимхэж унтраах гэж өндөлзсөн харанхуй Өчүүхэн жижиг тоосонцорт үүрэлсэн цаг хугацааг барих гэж Хар үстэй гэрээсээ гараад, Цагаан үстэй буцаж ирэх хоёрыг Юугаар нь чи ялгаатай гэх вэ? Лааны дөл шиг шар моддын завсраар шагайгч Азиза. . .
|
урлаг соёл
|
Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт аравдугаар сарын 31-ны 19.00 цагт Үндэсний АСА циркт болно. Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу билээ. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас нь, гурав дахь нь уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж шүлгийнх нь агуулга талаас тус тус тайлбарлах нь буй. Юнеско-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ. Дэлхийд гайхагддаг монгол үндэсний урлаг, тэр дундаа суу билгийн гайхамшиг уртын дууны үнэ цэнийг өнөө үедээ мэдрүүлэх, уртын дууны шуранхай өв соёлоо уламжлуулан хөгжүүлэх үйлсийг дэмжих зорилгоор залуу уран бүтээлч, уртын дууч Бавуудоржийн Тунгалагийн уран бүтээлийн “Этүгэн аялгуу” нэртэй анхны бие даасан тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж зэхжээ. Эл тоглолтын ерөнхий найруулагчаар “Натур Даанс” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан Д.Энхбаяр, бүжиг дэглээчээр СУИС-ийн бүжгийн тэнхимийн эрхлэгч СОёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг, хувцасны зураачаар “Нүүдэл трейд ХХК”-ийн захирал, Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтуяа, тайзны зураачаар Драмын эрдмийн театрын жүжиг чимэглэлийн эрхлэгч Соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг, продюсероор “Урлаг Маркет ХХК”-ий захирал Соёлын тэргүүний ажилтан Б.Нямсүрэн нар ажиллаж байна. Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт аравдугаар сарын 31-ны 19.00 цагт Үндэсний АСА циркэд болох бөгөөд тасалбарын үнэ 21 мянган төгрөг юм байна. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдаан амжилттай өндөрлөлөө Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулаа. Уралдааны анхан шатны шалгаруулалт дүүргүүдэд 2014 оны 10 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд, хоёрдугаар шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Анхан шатны шалгаруулалтанд Нийслэлийн 9 дүүргийн 74 сургуулийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтанд 9 дүүргийн 21 сургуулийн 1530 хүүхэд, 27 багш авъяас чадвараа сорин оролцлоо. Уралдааны • 1 дүгээр байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3 дугаар сургууль • 2 дугаар байранд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль • 3-р байранд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль • Тусгай байранд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль • Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль • Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн хөгжмийн багш Р.П Арефьев • Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ц.Гандолгор • Шилдэг найралжуулагч багшаар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа. Шагналтнуудын нэгдсэн гала концерт Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн нэгэн гол арга хэмжээ болж, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд тоглох юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
|
урлаг соёл
|
"Нисванис" хамтлаг гурав дахь удаагийн “ Unplugged” концертоо Улаанбаатар чуулгын танхимд өнөөдөр 18.00 цагаас хийхээр зэхжээ. “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай цөөн хором ярилцлаа. -Энэ удаагийн “ Unplugged ” тоглолт нь өмнөх тоглолтуудаас ямар онцлогтой тоглолт болох вэ? -Манай хамтлаг ихэвчлэн рок тоглолтууд хийдэг. Тэгвэл энэ удаагийн тоглолтод өмнө нь тоглогдож байгаагүй уран бүтээлүүдээсээ сонгон “Unplugged” чиглэлээр маш сонирхолтой тоглолтыг фэнүүддээ барих гэж байна. -Ямар уран бүтээлүүдээсээ толилуулах вэ? -1995 оноос хойш туурвисан шинэ содон, хамгийн гоё гэсэн дуунуудаа "Unplugged" хэлбэрээр зөөлрүүлж, амьд дуугаралтыг мэдрүүлэх болно. Байнга дуулагдаад байдаггүй дуунуудаа хүмүүст хүргэх гэж хичээж байна. -Өмнөх тоглолтуудаас энэ удаагийн тоглолт их өвөрмөц газар болж байна. Тайз засалт хөгжим дуугаралтын хувьд ямар байх вэ? - Улаанбаатар чуулгын хувьд стандарт концерт-заал гэдэг утгаараа хамтлагийн зүгээс "Unplugged" тоглолтыг хийхээр шийдсэн юм. Дуугаралтын хувьд маш чанартай мөн тайз засалт гэрэлтүүлэг хүмүүсийн сэтгэлд хүрэх байх. -Тоглолтод ямар хамталг дуучид урилгаар оролцох вэ? -Манай хамтлагийн зүгээс 22 дуу дуулагдана. Мөн “Tiger fresh” хамтлаг өөрийн уран бүтээлээсээ толилуулна. Тоглолт өнөөдөр 18.00 цагаас эхлэх бөгөөд гурван цаг орчим үргэлжилнэ. Б.БАТ
|
урлаг соёл
|
Амралтын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Эдгээр өдрүүдэд "Өчигдөр" хайрын сэтгэхүйн драмын "Лусын хааны охид" жүжгүүд болон алдарт "Bee gees" хамтлагийн бүх цаг үеийн дуунуудыг "Шар айраг" хамтлаг толилуулах гэж байна. Ингээд зарим үзвэрийн хуваарийг хүргэж байна. Бямба гариг: (10.18) УДЭТ 17.00, 19.00 цагаас "Өчигдөр" хайрын, сэтгэхүйн драм. Хүүхэлдэйн театр 14.00 цагаас "Лусын хааны охид" жүжиг. Төмөр замын дуу бүжгийн чуулга 15.00 цагаас "Буян заяа нь дэлгэрэхүй" шашин урлагийн цэнгүүн. "Калинка" клубт ("Нисора" цамхагт байрлах) 22:00 цагаас МУГЖ Б.Сарантуяагийн "Осенний поцелуй" VIP амьд тоглолт. Ням гариг: (10.19) Хүүхэлдэйн театр 14.00 цагаас "Лусын хааны охид" УДЭТ 17.00, 19.00 цагаас "Манекен" хайрын жүжиг. СТӨ 18.30 цагаас Алдарт "Bee gees" хамтлагийн бүх цаг үеийн дуунуудыг "Шар айраг" хамтлаг, төгөлдөр хуурч В.Чинбат, "Sweetymotion" хамтлагийнхан дуулна. Ч.БОЛ
|
урлаг соёл
|
Гэгээн хайрын өдрөөр хайртдаа мэндчилгээ явуулах дөрвөн мөртүүдээс хүргэж байна. Мөнгөн сарны ганцаардлыг Мянган жил аргадах Мөнхийн гэрэлт од Чамдаа би хайртай Хайр гэдэг нэгэн гуниг Хагацал гэдэг нэгэн гуниг Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг Зүрх сэтгэл минь зовж шаналах нэгэн гуниг Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа Дурласаан би чамд Дуугүйхэн явсаар дасаж дурласан Анхны харцаар ч биш Анхны болзоогоор ч биш Зөөлөн үнсэхэд чинь ч биш Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм Зүгээр л чамайг харах гэсэн юм Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм Хайрлахгүй юм бол зүрхээр яах юм бэ? Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ? Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ? Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ? Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна Чамайг харах гээд харц хайгаад байна Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай Итгэл алдсан чамд энэ шvлгийг би тэрлэе Илч дулаахан сэтгэлдээ хоосон хайрыг чинь би шvтье Хvлээнэ гэж тангараглан өр зvрхээ би аргадъя Ирнэ хэмээн тайтгараад өнчин нулимсаа би арчъя Дурлах гэж чамд өртэй юм шиг явсан Дурсах гэж чамдаа би дэндүү их дассан Даарах гэж чиний араас нимгэн цамцтай гүйсэн Дандаа эрхлэх гэж чамдаа би хоргодсон Дэргэд минь ирээч гэж тvvнийг бүү зовоо Дэргэд нь очих юмсан гэж өөрийгөө бүү зовоо Түүндээ хайртай гэж бас бүү хэл Тэр чамд хайртай гэхдээ жаахан л хүлээ Би хунгаа үдэж хөлдөж хоцорсон нуур Би хуруунаас мултарч зэвээр гагнагдсан бөгж Би хайрандаа уйлж чамруу хийссэн навч Би чимээгүй шаналж гуниглах тавилантай нэгэн Чаддагсан бол яг одоо чамдаа очмоор Чангахан тэвэрч үнсээд зөндөө санасанаа хэлмээр зөөлөн дуут шувуудын ирэх буцах зөргөөр Зөвхөн чамдаа хайртай гэж навчис хийстэл хашхирмаар Сэтгэлд чинь би гуниг байхыг хvсэхгүй Сэмхэн санаа алдах уйтгар байхыг хvсэхгvй Зvvдэндээ учрах хайр чинь байхыг хvснэ Зvрхэнд чинь тэгээд эзэн нь байхыг хvснэ Зүгээр л чамдаа туних гэсийн Зүггүйтэж чамайгаа уурлуулах гэсийн Санаад би смс бичсийн Сайхан чамайгаа алдахаас айсын Мөнгөн сар гэрэлтэх аниргүй ертөнцөд Мөнхийн хайрыг зөгнөсөн чимээгүй энэхэн агшинд Миний хүслийн тэнгэр чинийхээ булбарай уруулыг Мянгантаа шимэн озовч ханаыг үл мэднэ би Дэгэн догон сэтгэлээ шүлэг бичиж тайтгаруулъя гэтэл Дэвтрийн нимгэн хуудсанд нулимс нүүгээд болсонгүй Өөнтөгч энэ орчлонд чамаас бусдыг хайрлая гэтэл Өр зүрхэнд минь багтах зай нэгэнт алга болжээ... Буйцааж болохгүйгээр дасдаг болохоор Бусдад дурлахаас би айдаг Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор Хайраас би хааяа айдаг Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай! Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй! Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй! Сэм сэмхэн хайраа илчлэе Сонсоорой! Оддын дундаас хайсан юм шиг Оройтож чамайгаа олсон ч Мандан жаргах нарны хорвоод Миний хайр наддаа итгээрэй! Эрхэлж нийлсэн уруулыг чинь Үнсий Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсий Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий Хамгаас илүү чамайгаа хайрлий ! Салхи аргадан чамдаа би очно Саваагүйтэж очоод уруул дээр чинь үнсэнэ! Сандрах хэрэггүй ээ хайрт минь Санасан сэтгэлийн минь илрэл юм шүү! Бидний хайр дурлал мөнхөд бат орших болтугай! Эх сурвалж: www.24tsag.mn
|
урлаг соёл
|
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан уран бүтээлийн 11 дэх “R&B поп” урсгалын цомгийн танилцуулга болох “Bold unplugged night” тоглолтоо өнгөрсөн жил сонсогч фэнүүддээ хүргэсэн билээ. Тэгвэл тэрээр энэ баасан гаригт буюу аравдугаар сарын 24-нд Эрдэнэт хотын залуучуудад зориулж “Bold unplugged night” тоглолтоо дахин тоглох юм байна. Түүний энэ удаагийн тоглолт үнэ төлбөргүй бөгөөд “Хан гарьд палас”-т 18.00 цагт болох бөгөөд Урилгаар “Lemons”,”TV cocktail” хамтлаг оролцох гэж байгаа ажээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн фейсбүүк хуудсандаа тэмдэглэжээ. Харин түүний сонсогч фэнүүдийн хувьд Д.Болдод мөнгө хэрэггүй гэх ч шуумыг гаргаад амжсан байна. Харин эрхэм уран бүтээлчийн зүгээс өөрийн сонсогч, фэнүүддээ барьж буй том бэлэг болов уу. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Ган хийсэн ганц дуутай, ганц ч үггүй алга болдог уран бүтээлчдийг нэрлэхэд тийм ч хэцүү биш. Телевизийн олон реалити шоунаас төрсөн “өсвөрийн одод” гэх тодотголтой уран бүтээлчид шинэ, “гоё” клип хийжээ. “Микс” хамтлагийн залуу уран бүтээлчид болох Темпо буюу Б.Болдбаатар, Г.Энх-Амгалан нар дуучин н.Заяатай хамтран нэгэн цоо шинэ уран бүтээлээ клипжүүлснийг хамтдаа сонирхоё. Дашрамд сонирхуулахад “E studio”-ийн “Mild” клипэнд хөгжим сонирхогчид нэгэн сонирхолтой дүн тавьсан нь “дууны ихэнх нь дахилт байсныг эс тооцвол клип гоё болсон” гэх дүн байлаа. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, “Жи энтертэймент”, “UBS” телевизийн “Universe best songs” төслийн шилдэг уран бүтээлчид хамтран “UB i love” нэртэй орчин үеийн мюзиклыг аравдугаар сарын 27,28,29-ний өдрүүдэд 19.00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус мюзиклын зохиолчоор Т.Нидоль, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, найруулагчаар Олег Юмов, туслах найруулагчаар П.Урнаа, хөгжмийн найруулагчаар Д.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа бол гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа ажээ. Тус тоглолтын тасалбар Улаанбаатар чуулгын билетийн кассаар худалдаалагдах бөгөөд 15-20 мянган төгрөгний үнэтэй ажээ. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Дуучин Daizy тун удахгүй бие даасан тоглолтоо өөрийн сонсогч фэнүүддээ хүргэх нь ээ. Өөрийн гэсэн онцлогтой, басхүү чадварлаг уран бүтээлч бүсгүйн фэнүүдийн хүсэлтээр болж буй уг тоглолт нь арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар чуулгад болох гэнэ. Эл тоглолтын үеэр дуучин Daizy шинэ уран бүтээлээс гадна сонсогч, фэнүүдийнхээ дуртай дуугаар бэлэг барих юм байна. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Тэгвэл “МN25” телевизийн “Making the band” шоунаас төрж гарсан “Mixx” хамтлагийн нэгэн чимэг болсон залуу уран бүтээлч Г.Амаржил. Тэрээр “Шинэ дэлхий” телевизийн харилцааны менежерээр ажиллаж байгаа бөгөөд ажлынхаа хажуугаар өөрийн уран бүтээлээ туурвиж байгаа ажээ. Хэдийгээр хамтлагаасаа хасагдсан ч өөрийнхөө хэмжээнд урлагт хайртай гэдгээ харуулах гэж зүтгэж яваа түүнп урам хайрлах хүн олон байгаа гэнэ. Ингээд түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё. Э.ҮНЭН
|
урлаг соёл
|
-Дуучин Daisy-н тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар чуулгад болох юм.- Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийн сонсогч фэнүүдтэйгээ уулзах нь ээ. Тэрбээр энэхүү баяртай мэдээгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн юм. Daisy фэнүүдийнхээ хүсэлтээр энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Тэрбээр “Хөгжимд дурлаж, хөгжим дунд хөглөдөж амьдардаг миний хувьд дуулах бол миний сэтгэлийн илэрхийлэл юм. Түүнээс болсон болоогүй олон дуу клип хийж нэр нүүр ашиг орлого олох миний зорилго биш юм шүү. Тиймээс би найз нөхөд ойр дотныхон намайг сонсож дэмждэг цөөхөн дэмжигчдийн хүрээндээ зориулсан амьд тоглолт хийх юм. Зүгээр нэгэн оройг хөгжилтэй өнгөрөөе гэж шийдсэн юм шүү” хэмээн постолжээ. Түүний тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар чуулгад болох юм байна. Тоглолтондоо дуучин Daisy шинэ уран бүтээлээсээ гадна сонсогч, фэнүүдийнхээ дуртай дуунуудаар бэлэг барина гэсэн шүү. Сонирхуулахад тэрбээр саяхан альтернатив дуучин Туултай хамтран нэгэн шинэ дуугаа бичүүлжээ. Г.ДАША Эх сурвалж: http://entertainment.eagle.mn
|
урлаг соёл
|
Өнөөдөр Номин Талст хамтлаг фэнүүдтэйгээ Шинэ CD-ний баяраа нижгэр хийхээр бэлтгэж байгаа юм байна. 17 жилийн туршид хийсэн бүтээсэн бүхнээсээ сор болсон бүтээлүүдийг сонгон авч амьд хөгжимтэй тоглохоос гадна саяхан гаргасан 8 дахь шинэ CD-нийхээ уран бүтээлүүдээс тоглоно. Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь 19 цагаас өмнө ирсэн Фэнүүдтэйгээ уулзаж хамт зурагаа авахуулж, CD авсан хүн бүрт гарын үсэгээ зурж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр бэлтгэжээ. Тэгэхээр Номин Талстийн Фэнүүд эрт л очих хэрэгтэй юм байна. Билет авч амжаагүй хүмүүс очоод авч болох ба дамын үнэ гэж байхгүй болохыг мэдэгдээд байна.
|
урлаг соёл
|
Фото: Mario Anzuoni/Reuters Дуучин эмэгтэй Тэйлор Свифтийн “1989” нэртэй цомог энэ долоо хоногийн худалдаагаар 1,2 сая хувиар зарагдан 2014 оны худалдааны дээд амжилтийг тогтоолоо гэж THR мэдээлэв. Худалдаанд гарсан эхний өдөрт нь 600 мянган ширхэг диск зарагдсан байлаа. Энэ нь 2014 онд гарсан хамгийн дээд үзүүлэлт хэмээн Nielsen SoundScan бичив. Шинэ цомог нь Big Machine Records лейбл дээр аравдугаар сарын 27-нд хэвлэгдлээ. Тэр нь Свифтийн тав дахь цомог болжээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
|
урлаг соёл
|
Хойд хөршөөс сайхан мэдээ ирлээ. Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын ардын жүжигчин, монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Тус театраас уг уралдаанд таван дуучин явсан бөгөөд бүгд л амжилт өндөртэй байгаа юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлнэ. Дуучин С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсоны 30 нь Монголын, гурав нь БНХАУ-аас очсон, бусад нь орос, буриад дуучид аж. Уралдааныг нэрт дуучны тоонотод зохион байгуулснаар онцлог. Л.Линховоин Забайкальск хязгаарын, Агинскийн ойролцоох Ага-Хангил тосгонд 1924 онд төрсөн аж. 1949 оноос Улан-Үдийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад Ленинград хотын Н.А.Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд дуулаачийн мэргэжлээр суралцаж 1954 онд төгсчээ. Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар олон жил ажилласан тэрээр Бүх холбоотын театрын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан ЗХУ-д төдийгүй дуурийн урлаг хөгжсөн гадаад орнуудад ч гайхагдаж явсан мэргэжилтэн билээ. Р.ОЮУНЖАРГАЛ
|
урлаг соёл
|
Хүндэтгэлийн ёсолгоог хүмүүс сайшаан хүлээн авсаар байна. Гайхах, эргэлзэх байдлаас хүлээн зөвшөөрөх, хэвшил болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулахад чиглэж байгаа нь таатай байна. ХБНГУ-д Төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн багт багтсан манай урлагийнхан Берлиний тайзнаа хүндэтгэлийн ёсолгоороор ёсолж, танхимд цугласан 1000 гаруй монголчууддаа хүндэтгэл үзүүлжээ. Тоглолтын найруулгыг МУГЖ Д.Сосорбарам хийсэн тул өөрөө ч үүнийгээ үлгэрлэн харуулсан байна. Тус танхимд хуран цугласан монголчуудын төлөөлөлтэй уулзахад энэхүү ёсолгоог их сайхан харагдаж байгааг онцолсон юм. Нэгэн бүсгүй энэхүү ёсолгоо нь их содон, бусад үндэстнээс ялгаатай, аятайхан харагдаж байна гэсэн юм. Харин Мюнхенд ажиллаж амьдардаг гэр бүлийн яриагаар “Нэтээс энэ тухай уншиж байсан. Харин энд тайзнаа хараад учир утгыг нь ойлгох шиг боллоо. Үнэхээр сайхан харагдаж байна” гэсэн юм. Бусад хүмүүсийн яриагаар бол их сайхан харагдаж байгаа тул, бүгдээрээ хийдэг болбол зүгээр юм байна хэмээн дэмжин сайшааж байлаа. Ийнхүү хүндэтгэлийн ёсолгоо улам түгэн дэлгэрсээр байна.
|
урлаг соёл
|
Залуу зохиолч Бандийн Болормаагийн богино өгүүллэгийг хүргэж байна. Хүн болгон өөрийн гэсэн аз жаргалтай. Харин түүнийгээ олохын тулд эхлээд зовлон дундуур туучин гарах хэрэгтэй болдог. Аз жаргал Ангийн багш нь өдөр дунд Амираг дуудууллаа. Юу гэж хэлэх гэж байгааг нь мэдэж байсан тул дуртай дургүй хөлөө зөөн алхсаар байнга шахуу дуудагдсаар бараг танил болсон багш нарын өрөөний хуучин модон хаалгыг зөөлөн тогшив. Байн байн нүднийхээ шилийг дунд хуруугаараа эв хавгүйхэн янзлах хижээл насны багш эмэгтэй гарч ирээд Амираг дагуулан булангийн цонхны дэргэд очлоо. “...чи өөрийгөө нэг хараач, анги хамт олныхоо, багшынхаа, цаашлаад сургуулийнхаа бүр адаглаад өөрийнхөө нэрийг бодооч, хэзээ ч миний удирдсан ангийн хүүхдүүдээс чам шиг гэдсээ чирч байсан нь байхгүй” гэв. Өмнөх өдөр нь багш нь сүглэгэр том моддын доор цуглаад хонхны баярын талаар хөөрөн ярилцах ангийнханых нь дунд нэг айхтар хоолойгоо зассанаа “Тэр хонхны баяр маяр яах вээ, энэ гэж нэг юм тахиа шиг өндөглөж, тарвага шиг өөхөлсөн шалхайсан шар авгай болох шинжтэй, та нар өөр өөрсдөө дор бүрнээ замбараатай байхгүй бол энүүний мөрөөр алхана шүү дээ. Ямар юмных нь аз жаргалтай амьдрал, мөрөөдөхийн ч хэрэггүй” гэв. Хүүхдүүд түүн рүү өрөвдсөн, дооглосон зарим нь багш руу илт тал зассан байдалтай харахад Амира: “багшаа тэгвэл таныхаар аз жаргал гэж юу юм бэ” гээд чангаар асууж орхилоо. Барагтай бол инээдэггүй багш түсхийтэл инээд алдаж “чи одоо энүүхэнийг мэдэхгүй байна гэж үү, чи аз жаргал гэж мэдэхгүй байгаа юм чинь, түүнийг хэзээ ч олохгүй” гэв. Амира “үгүй ээ хүн болгоны төсөөлдөг аз жаргал өөр өөр байдаг юм аа. Таны хувьд хоёр дээд сургууль төгсөж цаашдаа улам амжилттай ажиллах аз жаргал юм бол миний хувьд яг ээж шигээ хөөрхөн охинтой болох л аз жаргал”. Ингэж хэлмээр байсан боловч урьд шөнийн зүүдэнд нь ирж хэвлийг нь зөөлөн илбэсэн ээжийнхээ гарыг бодон өөрийн эрхгүй зангиран гарч байгаа нулимсаа шороон дээр дуслуулан чимээгүй тонгойн суулаа. Тэр доор газарт хүртэл нэг жижигхэн шоргоолж манцуйтай хүүхэд шиг том цагаан авгалдайгаа үүрээд хурдалж явна. Ээжийн ганц охин, ээж нь ч бас хүний ганц үр. Нүдэнд торох бараагүй цагаан талд бороо тосон мөчирөө сарвайж ургах ганц мод шиг хүний тавилан ямар өрөвдмөөр байдгийг өмд гутлаа булаацалдаж өнөр өтгөн өссөн түүний багш мэдэхгүй. Бас Амира охин залуугаараа өөд болсон эхээсээ үлдсэн урт хар гэзгийг нь чихмэл тоглоомынхоо дотор хийж үнэр нь бараг арилсан ч тэврээд унтах бүртээ ээнэгшин, ээнэгшин санаа алддагийг ч мэдэхгүй. Эл хульхан том байшингийн дунд гэрийн бараа хардаггүй аавыгаа хүлээж суугаад нэг л мэдэхэд ширээ дэрлээд унтчихсан байдаг түүнд хүн гэдэг амьтанд хүүхэд гэдэг ямар эрхэм эрдэнэ болохыг адын нүдээр тавлан харж байгаа хэн бүхэн мэдэхгүй. Маргааш өдөр нь Амира сургуульдаа ирсэнгүй. Гэхдээ том хүрэн самбар дээр “ АЗ ЖАРГАЛ ГЭЖ ХҮРЭХ НЭГЭН ӨРТӨӨ, ОЧИХ НЭГЭН ЗОГСООЛ БИШ, АЯЛАХ ЯВЦ ЮМ, ХҮН БҮХНИЙ АЗ ЖАРГАЛЫН ЗАМ ӨӨР ӨӨР БАЙДГИЙН УЧИР БИ ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫН ГАЛТ ТЭРГЭНД АМЖИЖ СУУХААР ЯВЛАА, ТА БҮХЭНДЭЭ ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ, ХҮНДЭТГЭСЭН АМИРА” гэж томоор дурайтал бичээд үлдээжээ. 2012-10-28 Стокгольм хот.
|
урлаг соёл
|
ОХУ-ын Москва хотноо болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, Монакогийн Вант Улсын Монте Карло, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн нэр бүхий уран бүтээлчдэд нийт 200 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ. Тодруулбал, М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн ДБЭТ-ын дуучин Г.Ариунбаатарт 29 сая, дэд байрт орсон Э.Анхбаярт 24 сая, Монакод болсон циркийн тэмцээнд амжилттай оролцож, “Хүрэл алиалагч” хүртсэн “Циркус Монголиа”-гийн хамт олон, Учаны тэмцээнээс “Хүрэл арслан” хүртсэн “Х Roses” багт тус бүр 34 сая, “Барток Кобалевский Прокофьев”-ын тэмцээнд шагналт байр эзэлсэн төгөлдөр хуурчдад мөн 9-19 сая төгрөгийн шагнал олгох тогтоолыг Ё.Отгонбаяр сайд баталсныг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, мөнгөн шагнал олгох асуудлыг шийдвэрлэжээ. М.УРИН
|
урлаг соёл
|
УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Найдандорж хэд хоногийн өмнө Б.Галааридын зохиол "Эсрэг дурлал" жүжгийг найруулж үзэгчдийн хүртээл болгосон билээ. 1000 гаруй жилийн өмнөх Японы соёл, ёс заншлыг харуулсан хариуцлага шаардсан жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьсан нь түүний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Тиймдээ ч уг жүжиг үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байна. Энэ талаар найруулагч Ч.Найдандоржтой ярилцлаа. -Та Японы романаас сэдэвлэн монгол хүний бичсэн жүжгийг найруулж монголын тайзнаа анх удаа тавилаа. Энэхүү эртний японы зан заншил, соёлыг итгэл үнэмшилтэй найруулан тавьсан танд талархах хүмүүс олон байна. Хүнд хийгээд гайхамшигтай жүжгийг найруулах санаа хэрхэн төрөв? -Гурван жилийн өмнө Тунгалаг гэж манай театрт байсан менежер бүсгүй Жаргалсайхан орчуулагчийн орчуулсан эхний дэвтрийг надад уншуулсан юм. Тэр үедээ япон жүжиг хийвэл та сонирхох уу, бид төслийн хэмжээнд хийх гэсэн юм, төсөл хийгээд хөөцөлдөх юм бол болохгүй юм байхгүй гэсэн санал тавьсан юм л даа. Тэгээд зохиолыг унштал тухайн үед надад маш хүнд санагдсан. Яагаад гэвэл их эртний Японы жүжиг учраас би барахгүй, харин жүжгийн зохиолчдод хандаад зохиол болгоод аваад ирвэл уншиж үзэж байгаад шийдье гэсэн хариу өгсөн. Гэтэл өнгөрсөн жил Б.Галаарид зохиолчийн бичсэн "Гэрэлт гэнжийн дурлал" романаас сэдэвлэж бичсэн зохиолыг бариад ирсэн. Бид жүжгийн зохиол болгочихлоо, төсөлдөө үнэнч явж байгаа, бас таниар найруулуулна гэсэн санал дээрээ үнэнч байгаа, та энэ жүжгийн зохиолыг уншаад үз гэлээ. Бахархууштай нь манай Галаарид үнэхээр жүжгийн зохиол болгож чадсан байсан. Тэгээд Монгол Японы хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байгаа учраас биднийг дэмжих хүн олдох байх, хамтдаа хийе гэхэд нь би зөвшөөрсөн. Урлагийн салбарт япон шиг хөрөнгө оруулсан улс байхгүй. Манай монголын урлагийн байгууллагууд техник тоног төхөөрөмжийн хувьд маш их хоцрогдсон байсан. Гэтэл драмын театр, хүүхэлдэйн театр болон бусад урлагийн байгууллагын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, XXI зууны түвшинд авчрах тал дээр японы засгийн газар ямар их туслалцаа үзүүлснийг бид мартаагүй. Тиймээс энэ ойн хүрээнд манай урлагийн салбарынхан чимээгүй өнгөрч болохгүй гэдэг саналыг надад удаа дараа хүмүүс тавьсан. Нэгэнт Галааридын зохиол надад таалагдсан учраас энэ оны нэгдүгээр сарын 5-нд дүрийн хуваарилалтаа хийгээд анхны жүжгийн зохиолоо уншаад ажлаа шуурхайлсан даа, Жүжиг дээр ажиллах дөрвөн сарын хугацаанд ивээн тэтгэгч хайсан, уран бүтээл дээрээ судалгаа задаргаа хийсэн. Энэ жүжиг УДЭТ-ын хувьд хугацаа шаардсан том сорилт байлаа. Дорно дахины мэдрэмж шаардсан том бүтээлийг хийнэ гэдэг театрын хувьд хариуцлагатай ажил. Уран бүтээлчид маань ч эрэл хайгуул хийж зохиол дээрээ ажилласан. Зохиолоо хэд хэдэн удаа зассан. Хамгийн сүүлд гуравдугаар сарын сүүлээр Б.Галааридад гурван хоногийн дотор энэ засварыг хий гэж тулгасан чинь Б.Галаарид намайг машин гэж бодсон юм уу гэсэн шинжтэй их гайхсан. Тэгээд мань эр чадлынхаа хэрээр бичнэ гэсэндээ хүрээд бичээд ирсэн. Тэр бүхэн нь сэтгэлд хүрсэн. Нөгөөтэйгүүр тайз хувцас, жүжигчдийн судалгаа, япон соёлыг эзэмших ажил үндсэндээ жигдэрч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд жүжгээ хүлээлгэж өглөө. Энэ жүжгийг амилуулахад Японы Элчин сайдын яам бидэнд маш их дэмжлэг үзүүлсэн. Ийнхүү хамтын бүтээл маань үзэгчдэдээ хүрлээ. -Энэ жүжгээс үзэгчид юуг таньж мэдэх вэ? -Энэ жүжгээс Монголын үзэгчид Японы соёлын өвтэй танилцах, тэр дундаа одоогоос 1000 гаруй жилийн өмнө манай Монголын нууц товчооноос 200 гаруй жилийн өмнө бичигдсэн дорно дахины хүн төрөлхтөний оюуны том өмчтэй танилцана гэдэг манай үзэгчдийн хувьд маш том аз завшаан гэж хэлж болно. Үүний гүүр болж байгаа гэдгээрээ манай театрын уран бүтээлчид маш хариуцлагатай хийх ёстой. Ялангуяа өөр үндэстний сонгодог бүтээлийг хийнэ гэдэг маш хэцүү. Яагаад гэвэл Японы ард түмний соёл заншлыг мэдэхгүй байж бид энэ жүжгийг тавих эрх байхгүй. Наад зах нь япон хүн орж ирээд сэтгэл дундуур гарч болохгүй шүү дээ. Япон хүн үзээд хүлээн зөвшөөрөхөөргүй бүтээл өчүүхэн ч хийж болохгүй. Энэ бол энэ уран бүтээл дээр ажилласан уран бүтээлчдийн хамгийн анхны шаардлага байсан. Дээр нь олон жилийн өмнөх япон хүний соёлыг маш нарийнаар гаргаж өнөөдрийн XXI зууны үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдтөл хийнэ гэдэг нь ч адармаатай асуудал. Өнөөдрийн Японы театрын түвшин ямар хэмжээнд тэд ""Гэрэлт гэнжийн дурлал"" туульс романаараа юу хийсэн юм, тэр болгоныг олж мэдэж, юуг нь бид тэндээс харах ёстой юм, юуг нь илүү хийх ёстой юм бэ гэдгээ хамгаас илүү мэдрэх ёстой. Тэгээд ч манай театр академик театр учраас судалгаа шинжилгээ цаашилбал уран бүтээлийн оюунлаг тал нь давамгайлж байх ёстой. Түүнээс зөвхөн авьяасаар асуудлыг шийддэг газар биш. Тийм учраас энэ нэрийг хадгалж ажиллах нь өнөөдрийн уран бүтээлчдийн хариуцлага байх ёстой. Тэгж ч бодож энэ хугацааг уран бүтээлдээ зориулсан. Энэ утгаар уг жүжгийг японы хөрөнгө оруулалттай Монголын урлагт элэгтэй пүүс, компаниудын дэмжлэгээр УДЭТ дорно дахины сонгодог бүтээлийн урын санд оруулж чадлаа. Үүнийг том алхам, том амжилт гэж бодож байна. -Мэргэжлийн хүмүүс болон үзэгчдээс ямар үнэлгээ авсан бэ? -Жүжгийг маань Японы Элчин сайд, Элчин сайдын яамны ажилтнууд ирж үзсэн. Бидний найз япончууд ч ирж үзсэн. Тэд "Гэрэлт гэнжийн дурлал" жүжгийг өөрийнх нь биш үндэстэн драмын жүжиг болгож хийж байгаа анхны тохиолдол гэдгээ хэлсэн. Үүгээр бид бахархах ёстой. Монгол зохиолч жүжгийн зохиолыг бичсэн гэдэг утгаараа гайхамшигтай. Ийм зохиомж хаана ч байхгүй. Хоёр ард түмний соёлын харилцаа, бие биенээ таньж мэдэхэд үүрэг гүйцэтгэхээс гадна бусад уран бүтээлчдийнхээ өмнөөс нүүр улайхааргүй бэлэг барьжээ гэж бодож сууна. Тиймээс энэ уран бүтээл дээр ажилласан баг тухайлбал хөгжим маш сайхан болсон. Хөгжим дээр япончууд маш өндөр сэтгэгдэлтэй байна лээ. Бас уран бүтээлчид болон үзсэн үзэгчид өндөр сэтгэгдэлтэй байгаа. Тайзны шийдэл сайн болсон гэж бидний Япон зөвлөх "Үүнээс илүү жүжгийн тайз бий гэдэгт би итгэхгүй" гэж маш томоор үнэлсэн. Дүрүүд маань ч сайхан болсон учраас найруулагч хүний хувьд сэтгэл хангалуун байна. -Манай үзэгчдийн хувьд Японы анхны үндэсний түүхэн жүжгийг эх орондоо үзнэ гэдэг асар том боломж шүү дээ? -Тэгэлгүй яахав. Япон зан заншил, хүний араншин онцлогийг сайн судалж хийсэн учраас үзэгчдэд сонин санагдсан нь уран бүтээлч бидэнд мэдрэгдсэн. Энэ байдал тоглолтын дараа жүжигчид амсхийгээд байж байхдаа ярьж байгаа ярианаас нь ажиглагдаж байсан. Үзэгчид өрнийн, монголын жүжиг үзэхэд нижигнэтэл алга ташдаг. Гэтэл алга ташмаар байсан ч алгаа ташихгүй анхаарал нь төвлөрч сонирхож үзэж байсан учраас өөр мэдрэмж үзэгчдэд байна гэж уран бүтээлчид маань ярьж байна лээ. Энэ нь тийм байхаас ч аргагүй, Яагаад гэвэл япон хүний дотогшоо хийж байгаа бясалгал, сэтгэлгээ нь 100 хувь батлагдсаны дараа амаараа дамжиж гадагш гардаг жүжигчдийн тоглолт үзэгчдэд тэгтлээ нөлөөлж байгаа байхгүй юу. Эндээс үзэгчдийн хүлээн авалт амьд, жүжгийнхээ үйл явдалд тэгтлээ уусан орж анхаарал нь төвлөрч байна гэдэг бидний зорьсон хүсэл биеллээ оллоо гэж үзэж болох юм. -Энэ жүжиг нэлээд удаан хугацааны ажиллагаа шаардсан. Таныхаар жүжгийн хугацаа шаардах үгүй нь зохиолын хүнд хөнгөнөөс шалтгаалах уу? -Жүжгийнхээ хүнд хөнгөнөөс шалтгаална. Дэлхийн театрын түүхэнд зарим жүжгийг бүтэн жил ч хийх тохиолдол бий. Мэдээж жүжгээ бэлтгэх бүх график гарсан байх ёстой. Энэ нь тухайн уран бүтээлийг чанартай болгохын төлөө хийгдэж байгаа шаардлага юм. -Энэ жүжигт ихэвчлэн залуу жүжигчид тоглосон. Бүр тодруулбал зарим жүжигчид анхны гол дүрээ бүтээлээ гэж бахархалтай ярьж байсан. Магадгүй энэ нь залуу жүжигчдээ дэмжиж байгаагийн нэг илрэл байх. Нөгөө талаар сэтгэлдээ багтах жүжигчдийг найруулагч хүний нүдээр сонгосон уу. Бас өнөөдөр залуучууд нэг гайгүй жүжигт тоглоод олонд танигддаг болж. Энэ найруулагч хүний ажлын үр дүн үү? -Уг жүжиг өөрөө бичиглэл ихтэй, насны хувьд манай театрын дунд болон түүнээс хойшхи үеийг хамарсан зохиолтой юм л даа. Ийм насны уран бүтээлчдийг хамарсан том хэмжээний сонгодог бүтээл тэр болгон театрт олддоггүй. Тийм учраас энэ боломжийг театр ашиглах ёстой. Нэг талаас ямар ч уран бүтээлийг уран бүтээлч өөрөө дурлаж сонирхож байж үр дүнд хүрдэг жамтай. Нөгөө талаас манай театрын найруулагчдын групп 2012 оныг жүжигчдээ дээдлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд би жүжигчдээсээ энэ жүжгийн аль дүрд тоглох сонирхолтой байна гэдэг саналаа цаасан дээр бичиж өг гэсэн юм. Тэр саналыг би нэлээн сайн нягталж байж уран бүтээлчдээ сонгосон. Хоёр тусдаа групп зэрэг бэлтгэж ажилласан. Ингэж ажиллахад найруулагчийн хувьд маш том хүнд ачааг үүрч байлаа. Өөрөөр хэлбэл нэг ажлаа хоёр хийсэн гэсэн үг. Зөвхөн найруулагчийн төдийгүй манай тайз, гэрэл хувцас бүх арын албаны ажилтнууд ч их ачаалалтай ажилласан. Гэлээ гээд манай уран бүтээлчид, ажилчдаас ажлаа бэрхшээж хэн ч гомдол гаргаагүй. Тийм ч учраас энэ уран бүтээл үнэ цэнэтэй болж чадсан. Сэтгэлээсээ дурлаж хийсэн болохоор уран бүтээл чанартай болохын үндэс ч болсон гэж бодож байгаа. Энэ хэмжээгээр уран бүтээлийн маань чадвар ч өссөн. -Таны "Сарны цагаан хус" жүжиг нэг үе үзэгчдийг шуугиулж байсан. Энэ утгаар та драмын олон жүжгийг амилуулж үзэгчдийн хүртээл болгосон байдаг. Энэ бүхэн танд омогшил догдлолыг авчирдаг болов уу гэж бодох юм? -Найдандорж гэдэг хүний хийж байгаа бүтээл тухайн цаг үеийнхээ шаардлага хэрэгцээг хангаж мэргэжлийн түвшинд байна гэдэг нэр төрийн хэрэг юм. Хэрэв тэр түвшинд хийж чадахгүй бол миний хувьд гутрал болж хувирна. Түүнээс омогшоод цээжээ дэлдээд байдаггүй. Хүмүүс уран бүтээлийг сайнаар хүлээж авах бүр эргээд надад тэжээл болдог. Тэр тэжээл маань надад хариуцлага үүрүүлдэг. Басхүү дараагийн уран бүтээлийг Найдандоржоо чи үүнээс муу хийж болохгүй шүү гэсэн аймшгийг авчирдаг. Энэ үүднээс би өөрт байгаа мэдлэг, оюуны авьяасын бүх нөөц, эрч хүчээ хийж байгаа уран бүтээлдээ бүгдийг нь шавхаж байж сэтгэл амардаг хүн. Ер нь бидэнд уран бүтээлээрээ өвчлөнө гэж үг байдаг. Шөнө унтахдаа ч бүтээлээ зүүдэлж, өглөө босоод үргэлжлүүлэн бодож, үргэлж тархиндаа эрэл хайгуул хийж, түүгээрээ амьдарч, амьдралын туршид бодож явахыг уран бүтээлээр өвчлөх гэдэг юм. Д.Нэргүй Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
|
урлаг соёл
|
БНМАУ-ын Гавьяат дуурийн дуучин, дэд профессор Д.Бандийн нэрэмжит “Дуурийн дуулаачдын анхдугаар уралдаан” болох гэж байна. Анх удаа зохион байгуулж буй уг уралдаан нь нийслэлд төдийгүй орон нутагт ажиллаж буй мэргэжлийн дуурийн дуулаачдыг хамарч буйгаараа онцлог ажээ. “Дуурийн дуулаачдын анхдугаар уралдаан”-ы бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 17-нд болох аж. Уралдааны хүрээнд мэргэжлийн сургуулиуд дээд “Мастер класс” лекц, хичээл зохиогдож байгаа юм байна. Мөн СУИС-иас уралдааны хүрээнд “Дуурийн дуулаачдын гарын авлага” номыг дахин хэвлэн гаргаж байгаа аж. Уралдааны ерөнхий шагналын сан 13 сая төгрөг байх ба гран-при шагналыг таван сая төгрөг дагалдах юм байна. Б.Саран
|
урлаг соёл
|
Америкийн зохиолч эмэгтэй Лидия Дэвис Олон улсын Букерийн шагналтнаар тодорсон тухай шагналын албан ёсны сайтад мэдээлжээ. Лидия Дэвис Фото: Will Oliver / AFP Өдгөө 65 настай зохиолч эмэгтэй богино хэмжээний өгүүлэл, эссе бичдэг ба өнгөрсөн хугацаанд 1994 онд ганцхан роман нийтлүүлжээ. Дэвис францын сонгодог уран зохиолыг англи хэлнээ орчуулдаг гэнэ. Тухайлбал, Марсель Пруст, Гюстав Флобер нарын номыг орчуулан гаргажээ. Шагналтныг тодруулах учиртай таван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид “товчхон, үгийн сонголт” зэргийнх нь төлөө Дэвист энэ жилийн олон улсын Букерийг олгох нь зүйтэй гэж үзсэн байна. Дэвисээс гадна шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад өөр есөн зохиолчийн нэр байлаа. Букерийн олон улсын шагналыг 2005 оноос хойш хоёр жилд нэг удаа олгож байна. Шагналыг зохиол нь англи хэлнээ хөрвүүлэгдсэн Их Британийнхаас бусад орнуудын зохиолчид авах эрхтэй бөгөөд шагналыг нь 60 мянган фунт дагалддаг ажээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
|
урлаг соёл
|
Хөгжим, бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга-2013” тоглолт энэ сарын 15, 16-нд 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байгаа билээ. Уг тоглолтыг Монголын Урлагийн Зөвлөл санаачлан С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд хийж байгаа юм. С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор Хөгжмийн Чуулга нь 1985 онд анх байгуулагдсан. Тус чуулгын уран сайхны удирдаачаар 2010 оны “Мөнгөн Мод” шилдэг хөгжимчний шагналт, 2012 оны Соёл урлагийн салбарын онцлох уран бүтээлчид олгодог “Интерпренер-2012” шагналт хөгжмийн багш Б.Зоригт ажилладаг. Тус чуулга нь 2012 оны “Мөнгөн Хараацай” наадмын тэргүүн байр, Юнескогийн Зүүн Азийн Хүүхдийн урлагийн Х их наадамд амжилттай оролцож байсан бөгөөд авьяаслаг 18 залуу уран бүтээлчдээс бүрддэг юм. Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга” тоглолт 2007 оноос эхлэн уламжлал болгон тасралтгүй зургаа дахь жилдээ эгшиглэх гэж байгаа бөгөөд уг тоглолт нь дэлхийн болон үндэсний сонгодог 17 бүтээлээс бүрдэх нь ээ. Тоглолтын эхний хэсэг дэлхийд нар алдраа цуурайтулсан Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles-ын уран бүтээлүүдийг тоглох ба хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчид Н.Жанцанноров Л.Мөрдорж, Цохивор хөгжмийн чуулгын удирдаач Б.Зоригт нарын шилдэг болон шинэ найруулгын бүтээлүүдийг үзэгчдэд толилуулах юм байна. Г.ДАША
|
урлаг соёл
|
Попын хатан хаан гэгддэг нэрт дуучин Уитни Хьюстонд 1990-ээд оны эхээр фэнүүдээс нь заналхийлсэн, сүрдүүлсэн өнгө аястай захидалууд ирдэг байсан тухай Холбооны мөрдөх товчооноос мэдэгджээ. Холбооны мөрдөн товчооныхон 1988-1992 оны хооронд Хьюстонд шүтэн бишрэгчдээс нь ирүүлж байсан 128 хуудас бүхий захидлуудад шалгалт хийж байгаа гэнэ. Дээрх захидлуудад нэрт дуучныг сүрдүүлж, мөнгө нэхсэн байсан төдийгүй өнгөрсөн оны хоёрдугаар сард таалал төгссөн дуучин бүсгүйн үхэлтэй ч холбоотой байж болзошгүй тул ийнхүү нарийн мөрдөн шалгалт эхлүүлжээ. Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүд эхний ээлжинд хоёр хүнийг сэжиглэн байцааж байгаа гэнэ. Тэдний нэг нь Хьюстонд хаяглан 79 удаа захидал бичсэн Вермунт мужийн оршин суугч аж. Тэрбээр АНУ-ын армид алба хашиж байсан, өдгөө эрхэлсэн ажилгүй нэгэн бөгөөд нэрт дуучинд бичсэн захидалдаа түүнд хайртайгаа илэрхийлж, гэрлэхийг хүссэн байжээ. Харин нэг ч удаа хариу захиа хүлээж аваагүй тул сүүлдээ Хьюстоны нэр хүндэд халдсан, заналхийлсэн захидал бичдэг байсан гэнэ. Харин хоёр дахь сэжигтэн нь нэрээ нууцлан 1992 онд захидал илгээсэн нэгэн аж. Тэр мөн л алдарт дуучинтай хайр сэтгэлийн холбоотой байхыг хүссэн бөгөөд сүрдүүлсэн, заналхийлсэн үгсээр дүүрэн байжээ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
“Евровишн” олон улсын тэмцээнд нэгэн дуулиан гарах нь тодорхой болов. Европын наадамд Их Британийг 61 настай рокийн домог болсон дуучин Бонни Тайлер төлөөлнө. Тайлер өөрийн шинэ Rocks & Honey цомогт орох «Believe in me» дууг дуулахаар болжээ. Дезмонд Чайлд зохиосон шинэ зохиомжийн шилдэг реклам нь Тайлер болох ёстой гэнэ. Бонни Тайлер энэ наадмын хамгийн өндөр настай дуучдын тоонд багтаж байгаа. Түүнээс өмнө 75 настай Энгельберт Хампердинк ба "Бурановские бабушки" (Бурановын эмээ нар) хамтлагийн хамгийн өндөр настай нь 76 насандаа уг наадамд дуулж байлаа. Их Британи домогт одод ихээхэн найдлага тавьж байгаа юм. Хамгийн сүүлчийн удаа наадмын Гран-при 1997 онд Ир Британид ноогдсон байв. Тэр үед Katrina and the Waves хамтлагийн дуулсан "Love shine a light" дуу 227 оноо авсан юм. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
|
урлаг соёл
|
Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайтай хамтран Олон усын эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдийг баярлуулж “Хайрын дуу” тоглолтоо хийж байгаа билээ. Өчигдөр Баянгол ресторанд 19.00 цагт болсон уг тоглолт үзэгчдээр дүүрэн байсан юм. Тэд хамтдаа энэ үдэш “Манай орцны миний багийн дуунууд-3” цомгоо өлгийдөн авч шинэ уран бүтээлүүдээ эгшиглүүлэн өөрсдийн бие даасан хит дуунуудаараа зочдоо баярлуулсан юм. “Сөгнөрийн гол”, “Бэр цэцэг”, “Харц”, “Өнчин тогоруу” зэрэг 70, 80 оны дурсамж сэдрээсэн уран бүтээлүүд энэ үдэш амьд хөгжмийн хэмнэл дор цаг хугацаагаар аялууллаа. Та тэдний хамт “Хайрын дуу”-ны үдэшт саатан дурсамжаа ахөглөхийг хүсвэл өнөөдөр 19.00 цагт Баянгол рестораныг зориорой. Г.ДАША
|
урлаг соёл
|
Аав, ээжийнхээ ширгэшгүй их авьяасыг нэгэн биенээ цогцлоосон уран бүтээлчдийн нэг бол хөгжмийн зохиолч Б.Чинбат юм. Тиймдээ ч хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин, продюсер, аранжировшик, удирдаач гээд бие даан олон мэргэжлийг түүртэлгүй “үүрч”, дахин “давтагдашгүй” гэдгээ өөрийн уран бүтээлүүдээр харуулж байгааг Монголын рок попынхон ихэд хүндэлдэг. Тэрээр сонгодог үйлчилгээний “Амжилтаараа ялгар” сурталчилгаа, юнителийн нүүр царай болохдоо өөрийн нэгэн авьяасын хэлтэрхийг дэлгэн харуулжээ. Энэ нь реклам, сурталчилгааны хөгжим юм. “Амжилтаараа ялгар” сурталчилгааны тогтуунаас өрнүүн, төгсгөлдөө бадрангуйгээр эгшиглэх эгшиг аялгууг тэрээр зохиожээ. Реклам сурталчилгааны хөгжим нь үйл явдлыг харж, үүнд нь зохицуулан зохиодгоороо онцлог бөгөөд уран бүтээлчээс багагүй авьяас, хүч чармайлт шаарддаг байна. Б.Чинбат АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа энэ чиглэлээр нэртэй студи, компаниудтай хамтран ажиллаж байсан гэх юм билээ. Г.ДАША
|
урлаг соёл
|
Дуучин Дэвид Боуигийн «The Next Day» нэртэй шинэ цомог худалдаанд гарахаасаа өмнө iTunes онлайн дэлгүүрт 21 улс орны чартыг тэргүүлж эхэлсэн байна. «The Next Day» цамгийн хавтас. Фото: davidbowie.com Тодруулбал, Австрали, Австри, Бельги, Финлянд, Герман, Грек, Ирланд, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Португали, Швед, Швейцари, Унгар, Эстони, Латви, Литва, Словени, Израиль, Ливан, Туркт “The Next Day” цомог цахим борлуулалтаар тэргүүлж байна. Дэвид Боуи хамгийн сүүлд 10 жилийн өмнө “Reality” нэртэй цомог гаргаж байсан юм. Тэрбээр 66 насныхаа төрсөн өдрөөр буюу гуравдугаар сарын 8-нд “The Next Day” гэх шинэ цомгоо танилцуулсан бөгөөд урьтал болгож, өнгөрсөн сард цомгийн “Where are we now” дуугаа цацсан нь iTunes-ын чартыг хэдэн цагийн турш тэргүүлжээ. “The Next Day” цомог бүтнээрээ гуравдугаар сарын 1-нээс iTunes-т байршсан бөгөөд өнөөдрөөс дуу хөгжмийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлжээ. Ш.МЯГМАР
|
урлаг соёл
|
“Никитон” хамтлагийн Бачка өнгөрсөн амралтын өдөр нэгэн шинэ клипийн зураг авалтаа хийжээ. Тэрээр ачааны машины тэвшин дээр төгөлдөр хуур даран дуулсаар Сүхбаатарын талбайг хэдэнтээ тойрсон. Энэ бол ирэх сард нээлтээ хийх “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киноны дууны клип аж. “LVA entertainment”, “Absolute Pictures” болон “Logic Film”-ийн уран бүтээлчдийн хамтын бүтээл уг киноны продюсераар “LVA entertainment”-ыг үүсгэн байгуулагч “Guys”-ын дуучин, жүжигчин, продюсер Д.Лхагваа ажиллаж байна. Тэрээр мөн уг киноны гол дүрийг бүтээж байгаа бөгөөд клипний зураг авалтын явцад ч уран бүтээлчдийнхээ хамт байгаа харагдсан шүү. А.БҮЖИН
|
урлаг соёл
|
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама жилийн дараа цагаан ордонд зохион байгуулагдах 50 насны төрсөн өдрийн баяртаа дууг нь сонсох дуртай хайртай хоёр дуучнаа урьжээ. Хатагтай Обама ирэх оны нэгдүгээр сарын 17-нд болох энэхүү баяртаа Грэммийн шагналт нэрт дуучин Адель Бейонси нарыг ийнхүү урьсан байна. Хүндтэй урилга хүлээсэн дуучин Адель аль хэдийн зөвшөөрсөн хариугаа Мишель Обамад уламжлаад байгаа аж. Тэргүүн хатагтайн 50 насны төрсөн өдрийг сүр дуулиантайгаар тэмдэглэх тухай эх сурвалжууд жилийн өмнөөс ийнхүү шуугиж эхлээд байгаа нь энэ юм. Харин поп од Бейонсигийн хувьд Обамагийн үнэнч дэмжигч төдийгүй, Ерөнхийлөгчийн гэр бүлийн дотны анд гэдгийг түүний шүтэн бишрэгчид андахгүй. Өнгөрөгч оны сүүлээр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бейонси Обамагийн сонгуулийн сурталчилгааны хэд хэдэн арга хэмжээнээс эхлээд тангараг өргөх ёслолд нь хүртэл оролцсон билээ. Иймд тэргүүн хатагтайн урилгыг албан ёсоор хүлээн авснаа мэдэгдээгүй байгаа ч Бейонси энэхүү хүндтэй баярт оролцох нь ойлгомжой хэмээн эх сурвалжууд энэ үеэр мэдээлжээ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Хятадын ардчилсан үзэлт уран бүтээлч Ай Вэй Вэй хүнд метал рок хөгжмийн цомог гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүний удахгүй хөгжим сонирхогчдын хүртээл болох уг цомогт нь панк болон поп урсгалын есөн дуу багтах юм байна. Уран баримал болоод инстелляци урлагийн бүтээлүүдээрээ алдартай тэрээр 2011 онд 81 хоногийн турш хоригдох үеэс эхлэн дуу хөгжим сонирхож эхэлжээ. Тэрээр “Намайг хоригдох хугацаанд шоронгийн харгалзагч нар надад дуу дуулж өгөхийг хүсдэг байсан. Гэсэн хэдий ч тэр бүр хөгжим сонирхож байгаагүй болохоор эвгүй байдалд орж байсан. Би зөвхөн Хятадын ардын чөлөөлөх армийн дуунуудыг л мэддэг байсан. Харин шоронгоос гарсныхаа дараа дуу хөгжим сонирхож эхлэх болно гэж өөртөө хэлсэн” хэмээн ярьжээ. Ай Вэй Вэй цомгийнхоо нэрийг эцсийн байдлаар товлоогүй байгаа бөгөөд цаашид дахин цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Уламжлал шинэчлэл хоёрыг хооронд нь сүлж, хөгжмийн мэдрэмжээр амилуулсан нэгэн тоглолт тун удахгүй Улсын Филармонид болох гэж байна. Энэ бол “Арга Билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт. Энэ сарын 22, 23, 24-нд болох тоглолтынхоо бэлтгэлд тэд аль хэдийн оржээ. Парис, Нью-Йорк, Берлин, Москва, Сиэтл, Денвер, Санкт-Петербург, Астана, Сөүл, Шанхайн үзэгчдэд бие даасан тоглолтоо тоглож байсан хамтлагийнхан энэ удаад Улаанбаатарынхаа үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар шийджээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард хамтлагийнхан Нью-Йорк, Сиэтл, Денвер хотод болсон жазз хөгжмийн фестивальд оролцоод ирсэн. Хамтлагийн хөгжимчдийн тухайд “Морин хуурын чуулга”-д данстай, шилдэг хөгжимчдийн нэг. Харин “Арга билэг” хамтлагийн тухайд үндэсний хөгжмийн зэмсэгээр жазз уран бүтээл туурвидаг нь энэ хамтлагийн онцлог. Тиймдээ ч этно-жазз хамтлаг гэж өөрсдийгөө тодорхойлдог. Ардын дуу болон орчин цагийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлийг этно-жазз хэв маягаар найруулж тоглохын зэрэгцээ өөрсдийн зохиосон уран бүтээлийг мөн энэ урсгалаар туурьвидаг хамтлаг маань эдүгээ “Дээлт”, “Дэв” гэсэн 2 цомогтой. М.УРИН
|
урлаг соёл
|
“Madness” хамтлагийн ахлагч Сайхнаа “Хотын гудамж” дууны клипээ шинэчилжээ. Тэрээр 2008 онд энэ дуунд анх клип хийн, үзэгчдийн хүртээл болгосон нь өнөөдрийг хүртэл хит хэвээр байгаа билээ. Тэгвэл Сайхнаа энэ удаад “Хотын гудамж” дуугаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй хамтран дуулж, “Улаанбаатар хотын гудамж” нэртэйгээр дүрсжүүлжээ. Тэд дууныхаа найруулгыг өөрчилж, илүү шинэлэг, сонсголонтой болгосон байлаа. Мөн уг клипэнд Монголын шилдэг гитарчдын нэг, “A Sound” хамтлагийн гитарчин Атка тогложээ. Сонирхуулахад, Сайхнаа 2011 онд өөрийн бие даасан анхны “Madness-2 Saikhnaa” цомгоо гарган, цомгийн баяраа хийхдээ анх удаа тайзнаа “Харанга”-ын Х.Лхагвасүрэнтэй хамтран “Хотын гудамж” дууг дуулж байсан юм. Түүний дараа олон хүнээс тэднийг уг бүтээлээ хамтран клипжүүлээч ээ гэсэн санал ирсэн нь ийнхүү биеллээ оллоо. “Madness”, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн “Улаанбаатар хотын гудамж” Г.ДАША
|
урлаг соёл
|
Их Британийн “X Factor” шоуны одод болох “One Direction” хамтлагийн залуус алдарт “Madame Tussauds”-д залрах гэнэ. Дэлхийн алдартай оддыг сонирхол татам лааны тосоор мөнхлөн үлдээдэг, 200 жилийн түүхтэй “Madame Tussauds” музейн үзвэрийн танхимд “One Direction”-ын Хари, Лиам, Луиз, Малик, Норан нарын лааны тосон баримлыг байршуулах нээлтийн ёслол ирэх сарын 18-нд болох аж. Хамтлагийн залуус энэ мэдээг туйлын баяртай хүлээн авсан гэдгээ илэрхийлсэн байна. Хамтлагийн гишүүд өчигдөр музейн уран барималчдын бүтээлээ туурвидаг тэсгим хүйтэн өрөөнд өөрсдийн биеийн хэмжээ болоод баримал хийхэд шаардлагатай зургуудаа өгсөн гэнэ. Лааны тосоор хийсэн бүтээлүүдээрээ алдартай тус музейд бүх цаг үеийн урлаг, спорт, улс төрийн нэртэй оддын баримал хадгалагддаг билээ. Тухайлбал, орчин үеийн алдартнуудаас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, дуучин Бейонси, Адель, попын хатан хаан Уитни Хьюстон нарын баримал байдаг аж. Сонирхуулахад, “Madame Tussauds”-д Уитни Хьюстоны дөрвөн баримал байдаг бөгөөд энэ нь анх удаа нэг хүний баримлыг хамгийн олон урласан тохиолдол гэнэ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Бизнес, үйлдвэрлэлд амжилт гаргасан шилдгүүдийн талаар голчлон нийтэлдэг “300 хүн, 300 амжилт” булангаараа энэ удаа уран бүтээлчдийн тухай танилцуулах гэж байна. Тэд бол этно жааз урсгалаар тоглодог, байгуулагдсан даруйгаасаа эрээд эрээд олдохгүй эрдэнэ лугаа ховрын хүмүүс болсон “Арга билэг” хамтлагийнхан юм. Яагаад ховор хүмүүс вэ гэхээр тэд тус бүртээ үндсэн ажилтай, маш завгүй улс. Хөгжим тоглох үндэсний болон орчин үеийн арга барилыг хослуулж, шинэ өнгө аяс этно жааз хэлбэрээр тоглох хүслээ бодит ажил хэрэг болгохоор санаа нэгдэж хамтлаг болсон уран бүтээлчид. Тэд дөрвөн жилийн хугацаанд бие даасан тоглолтоо ч хийж, цомог гаргаж, киноны хөгжим тоглож, гадаадын нэр хүндтэй тайзнуудад олонтаа хөгжимдсөн. Монгол Улсын төр, Засгийн газрын зүгээс гадаад улс орнуудад зохион байгуулсан харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийн томоохон арга хэмжээ, “Экспо”, айлчлан тоглолтын багт удаа дараа багтаж уран бүтээлээ толилуулсан улс орны маань нэрийн хуудас болсон хөгжимчид билээ. Залуус Парис, Нью-Йорк, Берлин, Москва, Сиэтл, Денвер, Санкт-Петербург, Астана, Сөүл, Шанхайн үзэгчдэд бие даасан тоглолтоо толилуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард Нью-Йорк, Сиэтл, Денвер хотод зочилсон. “Арга билэг” тоглоход үзэхгүй өнгөрөөчих вий дээ гэж бодно. Хөгжимчин мэргэжлийг эзэмшсэн шиг эзэмшиж, нийцтэй нийлэмжтэй тансаг дуугаралт бүхий хөгжим, тоглолтоороо тархины эд эс сэргээдэг тэдний тоглохыг дахин дахин сонсоод л баймаар. Хамтлагийн гишүүн бүр хувь уран бүтээлчийн хувьд хамгаас мундгууд болохоор хамтлаг чансаатай. Улсын филармонид энэ сарын сүүлээр шинэ уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж буй тэдний хэн нь хэн болох талаар хүргэхээр бэлтгэлээ. Цохивор хөгжимчин Г.Гантулга. Тэрбээр “Арга билэг” хамтлагийн ахлагч бөгөөд ийм гоё хамтлагтай болох хүсэлтэйгээ уран бүтээлч андууддаа хэлснээр хамтын хүчээр өдий зэрэгт хүргэсэн. Тэрбээр хөгжимчин, зураач гэсэн хос мэргэжилтэй. Аав нь “Баян Монгол” чуулгын удирдаач, гитарчин, хөгжмийн зохиолч, гавьяат жүжигчин Б.Ганбат юм. Харин ээж нь зураач Д.Бямбаа. Урлагийн гэр бүлд төрсөн хүү ХБДС-д орохдоо цохивор хөгжмийн анги сонгож, Б.Зоригт багшийн шавь болсноор мэргэжилдээ эзэн байж, санаа нийлсэн нөхөдтэйгөө хүссэнээрээ хамтлагаа байгуулан бүтээхийн жаргалыг мэдэрч явна. Морин хуурын чуулгад 1999 оноос ажиллаж буй бөгөөд 2001 онд “Цохиврын хэмнэл”, 2009 онд “Оршихуйн дуудлага” бие даасан тоглолтоо хийсэн. Морин хуурын чуулгынхаа “Учиртай дөрвөн толгой”, “Ятгын зохирол” тоглолтуудын тайзны зураачаар ажилласан. Байнга ямар нэг зүйл хийж хөдөлмөрлөж байдаг түүнээс “Үргэлж завгүй байх юм аа. Хүүхэд нь ийм бүтээлч болж өссөнд аав ээж нь баярладаг байх даа” гэж нэгэнтээ асуухад “Мэдэхгүй ээ, зурагт шагайгаад гэртээ хэвтэж байхгүй зүгээр юм” гэж боддог ч юм билүү” гэж хэнэггүйхэн хариулж билээ. Г.Гантулга 2009 онд “Арга билэг” хамтлаг байгуулснаар этно жааз урсгалын “Дээлт”, “Дэв” хэмээх хоёр цомог гаргасан. Хамтлаг ХБНГУ, БНСУ, Франц, ОХУ, АНУ-д тоглож, Монголын хөгжимчин залуус юу чаддагийг, яаж тоглодгийг харуулсан түүхтэй бол Морин хуурын чуулгатайгаа дэлхийн бараг 20-иод оронд тоглосон. Хувь тоглоочийн хувьд ч амжилт арвинтай. Үлээвэр цохивор хөгжимчдийн улсын уралдааны тусгай байрын шагналтай уран бүтээлч юм. Морин хуурч Х.Батзаяа. Говь-Алтай аймгийн уугуул, ХБДС-ийн төгсөгч тэрбээр Морин хуурын чуулгад 1997 оноос ажиллаж байгаа бөгөөд гурван жилийн өмнөөс чуулгынхаа концертмейстер болсон. Ээж Н.Байгалмаа нь Говь-Алтай аймгийн Хөгжимт драмын театрт ятга хөгжимчнөөр ажиллаж байсан. Аав С.Хадхүү нь уртын дууч, исгэрээч, Язгуур урлагийн их наадмын алтан медальтай. Урлагийн гэр бүлийн гишүүн морин хуурч залуу 2008 онд ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн. 2003 онд Морин хуурын чуулгын тоглолтоор Канад улсад ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, 2005 онд Франц улсад урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, 2006 онд Япон улсад ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “ Хэнтий өндөр ууланд”, 2010онд ОХУ-ын Москвагийн Их театрт “Татлагын холбоо” зэрэг бүтээл гоцлон тоглосон. 2000 онд “Чөлүгэн”, 2010 онд “ Арга билэг” хамтлагийнхаа “ Дээлт”, 2011онд “Дэв” цомогт ажилласан. 2012 онд уран бүтээлийн бие даасан “Lost and found” цомгоо гаргасан хөдөлмөрч уран бүтээлч. ОХУ, БНХАУ,БНСУ, Тайвань, ХБНГУ, АНУ, Турк, Итали, Франц, Швейцарь, Австри, Япон, Казахстан, Канад зэрэг улсад айлчлан тоглосон. Морин хуурч А.Даваазориг. Налайх хотын ууугуул тэрбээр Морин хуурын чуулгад 1994 оноос ажиллаж байна. Аав П.Алтангэрэл нь Улсын филармонид виолончель хөгжимчин, Налайх хотын Соёлын ордны уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан. Морин хуурч 1995 онд ардын жүжигчин, төрийн шагналт Г.Жамъянгийн нэрэмжит Өсвөрийн морин хуурчдын уралдаанд IV байр эзэлж байв. 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их театрт CPI соёлын солилцооны хөтөлбөрт мэргэжил дээшлүүлсэн. 2010 оноос МУИС-ийн Монгол хэл соёлын сургуульд урлаг судлалын магистрантаар суралцаж байна. Монголын урлагийн зөвлөлийн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Ази номхон далайн орнуудын урлагийн APPAN байгууллагын гишүүн уран бүтээлч. Тэрбээр бие даасан тоглолтуудаа 2003 онд Чех, 2007 онд Тайвань, Японд, 2010 онд Тайваньд хийсэн. 2007 онд нийслэлд болсон “Хуураар хөглөгдсөн дэлхийн хөгжмийн дээжис” тоглолтод И. Брамсын “Унгар бүжиг”-ийг найруулан бичиж, гоцолж тоглосон. 2009 оноос “Арга билэг” хамтлагийн гишүүн болсон. Хамтлагтайгаа ХБНГУ, Франц, ОХУ, АНУ, БНСУ-д айлчлан тоглосон. “Echo” бие даасан цомгоо гаргасан бөгөөд Морин хуурын чуулгынхаа “Playing love”, нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглосон “Novel melody” тоглолтыг санаачлан, зохион байгуулсан урлагийн шилдэг менежер, маналайлагч юм. Ятгачин О.Мөнхтогтох. Тэрбээр ХБДС-ийг ятга хөгжимчин мэргэжлээр төгссөнийхөө дараа хуульч болохоор Тагнуулын дээд сургуульд суралцан эрхзүйч мэргэжил эзэмшсэн ч ажил хийхдээ тулахаар ятгаа барьж авсан “ясны” хөгжимчин бүсгүй. Эдүгээ МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуульд урлаг судлалын магистр болохоор суралцаж буй. Уран бүтээлийн ч, эрдмийн ч замаар хурд мэдэн давшилж буй үндэсний хөгжимчин билээ. Морин хуурын чуулгад 1997 оноос ажиллаж буй бөгөөд “Арга билэг”-ийн анхдагч, ганц эмэгтэй гишүүн нь. Урын сандаа шилдэг хөгжмийн зохиолчдын том хэмжээний бүтээлүүдтэйн зэрэгцээ этно, жааз чиглэлээр тоглохдоо гарамгай. Тоглох ур чадвар, техник сайтай, үзэгчдийг амьсгаа даран чагнахад хүртэл тоглодог тэрбээр гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо” гала тоглолтод уран бүтээлээ хамгийн олон удаа толилуулсан гоцлол хөгжимчин юм. Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны ятгын концертыг Япон улсын Осака хотод тоглож Морин хуурын чуулгын цомогт бичүүлсэн. Тайванийн Чин Кай Шийн нэрэмжит танхимд Хятадын нэрт хөгжмийн зохиолчдын “Хос эрвээхэй” бүтээлийг тоглосон, НҮБ-ын АНУ болон Швейцарь дахь танхим, Франц дахь ЮНЕСКО-гийн хурлын танхим, Бээжингийн “Сувдан” театр гээд түүний уран бүтээл, гоцлол тоглолтоо толиуулсан заал, танхим олон. Ийм нэгэн шилдэг уран бүтээлч “Арга билэг”-ийн сувдан шигтгээ. Морин хуурч Н.Жигжиддорж. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул тэрбээр ХБК-ийн төгсөх курсийн оюутан бөгөөд 2008 оноос Морин хуурын чуулгад ажиллаж байна. Нас залуу ч түүний уран бүтээлийн замнал баялаг. Урын сандаа ур чадвар шаардсан олон бүтээлтэй. ӨМӨЗО-ы Хөх хотын “Улаан театр”, БНХАУ-ын нийслэл дэх Үндэсний их “Сувдан” театр, БНСУ-ын Үндэсний их театр, Парис дахь ЮНЕСКО-гийн хурлын танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хуралдааны төв танхим зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзнаа уран бүтээлээ толилуулсан, морин хуурын гоцлол хөгжимчин юм. Этно жааз “Арга билэг” хамлагтайгаа бусдынхаа адил таван оронд айлчлан тоглосон. Хамтлагийнхаа “Дээлт”, “Дэв” цомогт ажилласны зэрэгцээ түрүү жил “Portrait of morinkhuur” цомог бие дааж, харин чуулгынхаа төгөлдөр хуурч Д.Баярцэцэг багштайгаа хамтарч “Морин хуурын таван концерт” ном, цомог гаргасан бүтээлч залуу. Тэрбээр төрийн шагналт, ардын жүжигчин Г.Жамъянгийн нэрэмжит Мэргэжлийн морин хуурчдын улсын II уралдаанд IV, Морин хуурчдын олон улсын анхдугаар уралдаанд дэд тэргүүн, ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын I уралдаанд III, харин түүнээс дөрвөн жилийн дараа болсон II уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилттай. БСШУЯ-ны шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” шагналын эзэн. Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх. Тэрбээр мөн л урлагийн ажилтны хүү юм. Аав Тельман нь ХБК-д хөгжмийн онолын багш бөгөөд найрал дуугаар мэргэшсэн цөөн уран бүтээлчийн нэг. Долоон настайгаасаа хаан хуурын ард сууж, мэргэжлийн төгөлдөр хуурч болохдоо хэн хүний зорьж барьж аваад байдаггүй жааз стилийг түлхүү сонирхож, тоглож мэргэшсэн уран бүтээлч. Тэрбээр “A sound” хамтлагйн даралтат хөгжимчин байсан. Эдүгээ “Арга билэг”-ийн гишүүн ч давхар хийх ажил мундахгүй их. Сүүлийн жилүүдэд Монголын төгөлдөр хуурчид нэг л чимээгүй байгаад сэтгэл нь эмзэглэсэн байх, энэ мэргэжлээр сурч буй хүүхэд залуусыг урмшуулах, зоригжуулах зорилгоор өсвөрийн төгөлдөр хуурчдын дунд ур чадварын “Виртуозо” уралдааныг ХБК-ийн хүрээнд зохион байгуулж байхаар шийдэж, анхныхыг нь өнгөрсөн оны сүүлээр явуулсан нь амжилттай болсон. Уралдааны санхүүжүүлэгч нь өөрөө. Ийм нэгэн мэргэшсэн, чадварлаг төгөлдөр хуурч “Арга билэг”-ийн андуудтайгаа Монголдоо төдийгүй дэлхийд этно жааз чиглэлийн уран бүтээлийг монгол үндэсний морин хуур хөгжмийн оролцоо, дуугаралттайгаар дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж явна. Хамтлагт хоёр жилийн өмнөөс бөмбөрчин М.Одхүү гишүүнээр нэгдсэн. Тэрбээр “Шөнийн галт тэрэг” хамтлагийн бөмбөрчин байсан бөгөөд рок попын ертөнцөд оройн зайгаа мэдэрсэн нэгэн. Р.ОЮУНЖАРГАЛ Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
|
урлаг соёл
|
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиол Г.Бирваагийн хүү Төрийн соёрхолт Б.Мөнхболд аавынхаа шийрийг хатаасан хөгжмийн зохиолч билээ. Тэрээр “Галдан бошгот” хос цомгоо өлгийдөн авч худалдаанд гаргалаа. “Алтан намар” хөгжмийн наадмын 2004, 2006, 2009 оны Гранпри шагналтай , “Гэгээн муза” наадмын шилдэг хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хамгийн сүүлд яруу найрагч Ц.Хулангийн “Лусын хааны охид” хүүхдийн жүжгийн хөгжмийн зохиолыг бичсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. 2009 онд Төрийн соёрхолт эрхэм хүндтэй шагналыг авсан тэрээр 2010 онд “Галдан Бошигт” симфони сюьитээр анхны уран бүтээлээ үзэгч түмэндээ толилуулж тоглолтоо хийж байсан юм. Өнөөдөр цомог болон мэндэлсэн уг бүтээл нь хоёр цомгоос бүрджээ. Эхний цомогт түүхэн үйл явдлыг хөгжмийн хэлээр эгшиглүүлж, зурагласан “Галдан бошгот” хэмээх симфонийн тухай өгүүлнэ. Энэ симфони өгүүлэмж нь дөрвөн ангитай бөгөөд анги тус бүр нь тайлбартайгаар онцлогтой. Өөрөөр хэлбэл сонсогчдод болох гэж байгаа үйл явдлыг тайлбарлан өгүүлж байгаа нь тухайн хүнд өөртөө зураглал, дүрслэл, уран эгшиглэнг, бий болгож хөгжмийн ертөнцөөр аялахад ойр дөт зам байх болов уу гэж санана. Симфонийг зөвхөн мэргэжлийн болон тодорхой хүрээнийхэн ойлгодог гэж дүгнэдэг бол энэ бүтээлд тайлбарыг хийснээр нийгмийн ямар ч хүрээнийхэн сонсож, ойлгох боломжтой байх болов уу гэж энэ аргачлалыг сонгосон болно. Тус бүтээлийг улсын филармонийн симфони их найрал хөгжим тоглосон ба үүний сацуу үндэсний язгуур хөгжмийн зэмсэг болох морин хуур, цуур, мөн бид бүхний сайн мэдэх авиан болон хоолойн хөгжим болох хөөмий, бэсрэгхэн уртын дуу, жангарын тууль чимэг болгон шигтгэснээр онцлогтой. Хоёр дахь цомогт бол зохиолчын төрийн соёрхол хүртсэн бүтээлүүд болох ятга симфони найрал хөгжмийн концерт, морин хуур найрал хөгжмийн концерт, мөн нийслэлийн Улаанбаатар чуулгын таван жилийн ойд зориулсан “Хишигтэн” хэмээх бүтээлүүд багтжээ. Түүнчлэн уг цомгийн тайлбарыг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонбат уншин Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д. Ишцог, лимбэч, цуурч Г.Нямжамцан, морин хуур чуулгын хуурч, хөөмийч А.Даваазориг, Э.Сандагжав, уртын дууч Э.Болормаа нар хамтран ажиллажээ. Эгэл даруухан хэрнээ хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй зохиолч Б.Мөнхболдын уран бүтээлийн шинэ цомгийн баяр энэ сарын 22-нд Хөгжим, бүжгмийн коллеж дээр болно. “Галдан бошгот” цомог “Hi Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрт 55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Г.ДАША
|
урлаг соёл
|
“Никитон” хамтлагийн дуучин Батчулууны шинэ уран бүтээлийг хүргэж байна. Тэрээр “Absolute" pictures болон "LVA" энтертайнментийн хамтын бүтээл “Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киноны дууг дуулсан байна. “Чи минийх” хэмээх шинэ дууны клипийг ийн дүрсжүүлжээ.
|
урлаг соёл
|
“Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 20 цомгийн жагсаалтыг хүргэж байна. Уг жагсаалтыг “Bro’s records”-ын хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомог худалдаанд гарсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл “номер 1” гэдгээ батлан, борлуултаараа тэргүүлсээр байна. Түүний араас реппер Rokit Bay-ын удаан хүлээлгэсэн “Эвдэрхий хүн” цомог болон SBN телевизээс санаачилан гаргасан залуу уран бүтээлчдын алтан хит дуунудыг эгшигүүлсэн “Сонголт” цомог удаалжээ. Мөн энэ удаагийн шилдэг 20 цомогт тун удахгүй “Андгай” тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа ах дүү гуравын “Мөнх хөх тэнгэр” багтжээ. Өнгөрсөн долоо хоногийн борлуултаараа тэргүүлсэн 20 цомгийг танилцуулъя. № Хамтлаг/Дуучин Цомгийн нэр 1 Онон Ертөнц 2 Rokit Bay Эвдэрхий хүмүүс 3 SBN TV Сонголт 4 Камертон Celebration 5 Лхагвасүрэн Харангын Лхагваа 6 Амархүү Амархүү 7 Болд Монгол поп-2 8 Motive Exclusive album 9 Хурд Best of melodies 10 Болд My duets 11 Балхжав Миний дуунууд 2012 12 Монсудар Тайвшрал 13 Харангын Лхагваа Тэнгэрлэг андууд 14 Дэлгэрцэцэг Гайхмаараа 15 Болд Монгол поп-1 16 Цовоо Манай орцны миний багын дуунууд 17 Азхишиг Азтай хүүхдүүдийн дуу 18 Тэнүүн Picnic 19 Цэлмүүн Exodus 20 Харангын Лхагваа,Амараа, Дэлгэрмөрөн Мөнх хөх тэнгэр Г.ДАША
|
урлаг соёл
|
Сүүлийн хэдэн сарын хугацаанд “One Direction” хамтлагийн гурван ч гишүүнтэй нэр холбогдсон ч хайрын нандин харилцаа нь удалгүй бүтэлгүйтсэн каунтри дуучин Тейлор Свифт уран бүтээлийн хувьд одтой байна. Саяхан домогт “Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тайлер түүнийг чадалтай хоолойтой, авьяаслаг уран бүтээлч хэмээн магтаж, “Свифт бол нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, хамгийн халуухан дуучин бүсгүй” хэмээжээ. Стивен Тайлер энэ долоо хоногийн эхээр “US Weekly”-д өгсөн ярилцлагадаа “Свифтийн бүх дуунууд сонсогчдын хүртээл болсноос хойш хит болдог. Тэр бол гайхамшигтай бас халуухан. Миний хувьд түүний авьяасыг үнэхээр хүлээн зөвшөөрдөг. Бас нэгэн сайхан мэдээ дуулгахад би түүнтэй хамтарч нэг дуу бичих төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярьжээ. “American Idol”-ийн шүүгчээр ажиллаж байсан тэрээр уг шоуг орхих болсноо өмнө нь албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ тухай тэрээр “Би сүүлийн үед хамтлагийнхаа уран бүтээлийн ажилд илүү анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байгаа. Хөгжмийн ертөнцөд хөл тавих шинэ оддыг төрүүлдэг учраас “American Idol” надад маш сайхан санагддаг Гэхдээ шоуг орхисонд харамсах зүйл алга. Хамтлагийнхаа уран бүтээлийг фэнүүддээ хүргэж эхэлнэ, надад сайхан байна” гэжээ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдтой холбоо барилаа. Удахгүй цомгийн баяраа хийх гэж байгаа гэж дуулсан болохоор сонин сайхан ихтэй яваа байх гэж бодсон маань талаар болсонгүй. -Сайн уу, өглөөний мэнд хүргэе. Хаваржаа тавлаг уу? -Тавлаг тавлаг. Танд ч бас өглөөний мэнд хүргэе. -Хүүхдүүд шуугиад л, ХБК-ийн хичээл завсарлаж байгаа юм уу даа? -Харин тийм ээ. Ярихад хэцүү байна уу, бид ч бүр дасчихсан. -Таны цомгийн баяр хэзээ, хаана болох юм бэ? -Энэ сарын 22-нд ХБК-ийн концертын танхимд болно. Урьж байна, ирээрэй. Танай сонинд урилга хүргүүлнэ ээ. -Баярлалаа. Хос цомог гэлүү. Ямар ямар бүтээл багтаасан бэ? -“Галдан бошгот” симфони сюитээ нэг талд нь, харин нөгөө хэсэгт нь морин хуурын, болон ятгын концертоо, бас “Улаанбаатар” чуулгын таван жилийн ойд зориулсан “Хишигтэн” гэж бүтээлээ оруулсан. Ерөөсөө ингээд л болоо. -Цөөн мэт сонсогдох ч нөр их хөдөлмөрөөр бүтсэн, хөгжмийн том хэмжээний зохиолууд гэж ойлгож байна... -Тийм ээ. Симфони сюит маань тайлбартай. -Хэн тайлбарласан юм? -Би өөрөө. Түүхийн нэгэн зурвас үеийг, тэр үед онцгой үүрэг гүйцэтгэсэн их хүний тухай, эх орон, газар шороогоо гэсэн сэтгэл, зүтгэл, тэмцлийг нь хөгжмийн хэлээр илэрхийлсэн зохиол л доо. Гэсэн ч яриагаар зохих тайлбар хийх шаардлага байсан юм. Хөгжмийг хүмүүст ойртуулах гэсэн юм. Хөгжмийн уран дүрслэл, зураглал, эгшиглэн оюун санаанд аяндаа буух ч бас зарим талаар үгээр ойлгуулах хэрэгтэй санагдаад. Тэгээд ч тайлбарт симфони болгоё гэсэн санаачилга гаргасан юм. -Энэ бүтээлээрээ “Алтан намар” хөгжмийн наадмын тэргүүн шагнал хүртсэн байх аа? -Тэгсэн. Харин морин хуурын болон ятгын концертоороо төрийн шагнал хүртсэн. -Тэгэхээр хамгийн сайн бүтээлүүдээ цомогт багтаасан юм байна шүү дээ... -За, тийм л гэсэн үг. -Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна? -Нэг хөгжмийн бүтээлийн судалгаа хийж байна. Ирэх намар төгөлдөр хуурын концертоо тоглуулах юм. ХБК-ийн залуу багш Мөнхзаяатай хамтарсан тоглолт хийнэ. Үүнд бас одооноос санаа тавих хэрэгтэй. -Нээрэн таны морин хуурын концертыг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор төрийн концертод тоглуулсан. Морин хуурын концерт нь тоглогдсон таван хөгжмийн зохиолч тус бүрт таван саяыг олгосон шүү дээ. Та шагналын мөнгөө цомогтоо зарсан байх гэж гэнэт бодогдлоо... -Үгүй ээ. Тэр чинь тэр үедээ л...Цомгийг маань “PC mall” компанийн ерөнхий захирал Ганбат, дэд захирал Ганзориг нар хувиасаа ивээн тэтгэсэн юм. -Амьдрал ахуйн асуудлаа шийдсэн хүмүүс мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, бүтээл туурвилыг нь ивээн тэтгэх хандлагатай болж байна аа? -Тийм шүү. Цаг сайхан болж байна аа. Би энэ хүмүүст маш их талархаж байгаа. Р.ОЮУНАА Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
|
урлаг соёл
|
20-р зууны эхээр дэлхий дахинаа асар хурдацтай хөгжиж эхэлсэн жазз хөгжим нь рок энд роль, ритм ба блюз, ска, регги зэрэг бүхий л урсгалын хөгжимтэй хөг аялгуу нийцдэг. Тийм ч учраас дэлхий дахинаа жазз хөгжим нь элитүүдийн хөгжим гэж нэрлэгддэг аж. Харин манай монголд энэ урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучин цөөн. Тэгвэл 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Их Талын Жазз” ТББ нь монголд жазз урсгалыг хөгжүүлэх, гадны нэр хүндтэй мэргэжлийн хөгжимчидтэй хамтран тоглох, жазз хөгжмийн төсөл хэрэгжүүлэх гээд олон зорилгоор “Жаинт Жазз” хамтлагийг байгуулжээ. Уг хамтлаг нь “Их Талын Жазз” ТББ-ын урилгаар монголд ирсэн гадны уран бүтээлчидтэй хамтран тоглож, эх орондоо жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэхээс гадна дэлхий дахинд монголын жазз урлагийг таниулах, зэрэг томоохон ажлуудыг хийх юм байна. Энэ ажлын эхлэл болгож энэ сарын 23-ны өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл Дани улсын жазз саксофонич Мартин Якобсен (Martin Jakobsen) -тай хамтарч Хөгжим бүжгийн коллеж, Blue Sky Tower, XO Venue, France Bistro, Turning Point, Central Tower зэрэг газруудаар тоглох гэнэ. Түүнчлэн “Их Талын Жазз” ТББ-ын урилгаар тун удахгүй Герман, Франц, Америкийн алдартай жазз хөгжимчид манай улсад ирэх бөгөөд Жаинт жазз, Бөртэ хамтлагуудтай хамтран Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаар тоглолтоо хийхээр болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/GiantJazzMongolia цахим хуудас болон 99167471 утсаар авах боломжтой юм байна. Эх сурвалж: www.NEW.mn
|
урлаг соёл
|
Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан “Хариуцлагыг халаасандаа” төслийн хүрээнд реппер Цэцэ болон Бямба нарын хамтарсан шинэ уран бүтээл хип хоп сонирхогчдын сонорыг мялаалаа. Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын төрөлт ихэссэнтэй холбоотой тус клипийг бүтээжээ. Хариуцлага гэх зүйлийг бүү мартаарай гэх мессежийг уг бүтээлээрээ харуулахыг хичээсэн нь “Хэрвээ” дууны клипнээс харагдаж байсан юм. Ингээд хамтдаа “Хэрвээ” дууны клипийг хамтдаа сонирхьё. Э.ТЭКҮ
|
урлаг соёл
|
Цохивор хөгжмийн чуулга тун удахгүй “Найруулга 2013” тоглолтоо хийх нь ээ. Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг нийтэд сурталчлах зорилгын хүрээнд өвөрмөц байдлаар тоглолт тавихаар зэхсэн гэнэ. Зургаа дахь жилдээ эгшиглэх гэж буй уг тоглолтод өмнөх жилүүдийн шилдэг 11 уран бүтээл болон энэ жилийн тоглолтод зориулан бэлдсэн зургаан шинэ бүтээлийг толилуулах гэнэ. Тиймээс “Найруулга” тоглолтын түүхийг та тэр л үдэш харж, мэдэрч, сонсч болох юм. Тоглолтын эхний хэсэгт дэлхийн нэртэй уран бүтээлчид Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles, хоёрдугаар хэсэгт Монголын хөгжмийн зохиолчид Н.Жанцанноров Л.Мөрдорж, Б.Зоригт нарын шилдэг болон шинэ найруулгын бүтээлүүд эгшиглэх аж. Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга-2013” тоглолт энэ сарын 15,16-нд 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Улсын Филармонийн касс болон Монголын урлагийн зөвлөлийн оффисоос худалдан авах боломжтой ажээ. Г.ДАША
|
урлаг соёл
|
Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх зорилгоор С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллежтэй “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийн тэтгэлгээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын мэргэжлийн урлагийн сургуулийн хөгжмийн сургалтанд зориулан туурвисан шинэ бүтээлийг олон нийтэд танилцууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн урлагийн сургуулийн сургалтын урын санг Монгол уран бүтээлчдийн бүтээлээр баяжуулж, Монголын үндэсний сонгодог урлагийг хөгжүүлэх зорилготой бөгөөд үр дүнг танилцуулах тоглолтыг энэ гуравдугаар сарын 13-ны 17.00 цагт ХБК-ийн тоглолтын танхимд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тус бүтээлийг ХБК-д албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Тоглолтод хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарын шинэ хөгжмийн бүтээлээс гадна мэргэжлийн хөгжимчдийн бүтээлийг сургалтад зориулан шинээр найруулсан чуулбар тоглогдов. Хөгжмийн зохиолчид бүтээлээ Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшилд уламжлалт сэтгэлгээг өвлүүлэн үлдээх, Монгол үндэсний хэв шинжийг шингээхийг зорьсон бөгөөд бүтээлийг төгөлдөр хуур, морин хийлд суралцаж буй 8-18 насны хүүхдүүд суралцах ажээ. Цаашид эдгээр бүтээл нь Хөгжим Бүжгийн Коллежийн сургалтын агуулгад орж, хүүхдийг бага ангиас нь эхлэн Монгол сэтгэлгээтэй, чадварлаг, мэргэжлийн уран бүтээлч болоход ихээхэн дэмжлэг болох юм. М.ДӨЛ
|
урлаг соёл
|
"Домог" хамтлагийн морин хуурч МУСТА Д.Шинэцог хуурын аялгуунуудаас бүрдсэн "Өнө мөнхлэй" хэмээх хоёр дахь шинэ цомгоо өлгийдөн авчээ. Энэхүү цомогт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг, Д.Мөнхзаяа нарын бүтээлүүд багтсан байна. Морин хуурч МУСТА Д.Шинэцог Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын "Галдан бошгот" синфони сюитийн хэсгээс "Ану хатан" аялгууг болон Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Аравт" түүхэн уран сайхны киноны "Хөхтөмөр Өнөмөнхлэй" хэмээх аялгуунуудаа дүрсжүүлсэн олны хүртээл болгоход бэлэн болжээ. Дашрамд дуулгахад, тэрээр тун удахгүй Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулан бүтээсэн гайхалтай аялгуунуудаас бүрдсэн тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа юм байна. С.СҮНДЭР
|
урлаг соёл
|
Өмнөд Солонгосын нэрт дуучин Psy ирэх сард болох тоглолтондоо зориулж "Assarabia" нэртэй уянгын шинэ дуу гаргажээ. Тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр дахин хоёр ч шинэ дууг тоглолтондоо хүрэлцэн ирсэн фэнүүддээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Psy ирэх сарын 13-нд тоглолтоо хийх талаар өнгөрөгч долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн билээ. Түүний хамгийн сүүлд гаргасан шинэ дуу нь “Gangnam Style" маягийн электро хөгжмийн хэмнэлтэй бөгөөд тоглолтын үеэр сонсогчдын хүртээл болгох ажээ. Түүнчлэн Psy олон мянган үзэгчийн суудалтай Сөүл хотын хөл бөмбөгийн талбайд тоглох уг тоглолтондоо өмнөх дуунуудаас арай өөр хэмнэлтэй уянгын хэд хэдэн дууг дуулах тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ. Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн од хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тэрээр сарын өмнөөс тоглолтын бэлтгэл ажилдаа орсон аж. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа "Домог" хамтлагийн морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Д.Шинэцог-Гени өөрийн авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн "Өнө мөнхлэй" хэмээх хоёр дахь шинэ цомгоо өлгийдөн авлаа. Тэрээр өчигдөр Р.Чойномын нэрэмжит “Од” театрт уг цомгийн танилцуулгаа хийжээ. “Өнө мөнхлэй” цомгийн танилцуулгад төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, “Домог” хамтлагийн ахлагч, морин хуурч Б.Баторших нар оролцсон юм. Морин хуурч Д.Шинэцог-Гени Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын "Галдан бошгот" синфони сюитийн хэсгээс, "Ану хатан" аялгууг болон төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Аравт" түүхэн уран сайхны киноны "Хөхтөмөр Өнөмөнхлэй" хэмээх аялгуунуудаа клипжүүлэн хүргэсэн юм. Мөн тэрээр тун удахгүй Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын монголын сор болсон хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулан бүтээсэн гайхалтай аялгуунуудаас бүрдсэн тоглолтоо хийхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Г.ДАША
|
урлаг соёл
|
С.Сансаргэрэлтэх: Эгч тоглолтоо хийх гэж байгаа болохоор ирлээ Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх эх орондоо иржээ. Түүнтэй таарсных хэрэг зоригийг нь асуухгүй байж яаж болох билээ. Цаг зав гарган зорьж ирсэн ажлынх нь талаар асууж тодруулсан юм. -Сайн явж байна уу, Монголдоо хэзээ ирээ вэ? -Гурав хонож байна. -Удах уу? -Нэлээд хэд хононо оо. Чухал ажлаар ирсэн, ард нь гарч байж буцна. -Сонирхуулаач, ямар ажил юм бэ? -Манай С.Саянцэцэг эгч тоглолтоо хийх гэж байгаа юм. Энэ сарын 29-нд Дуурийн театрт тоглоно. Миний төгөлдөр хуурын концертыг анхлан сонсгох гэж байгаа болохоор цуг байх хэрэгтэй болоод. -Хөгжмийн зохиолч “төрүүлсэн хүүхдийнх” нь хувь заяа хаашаа чиглэх нь вэ гэдгийг анзаарч, харилцан ярилцах, тоглоочтойгоо хамтарч шийдэх зүйл бишгүй байдаг байх л даа? -Тийм ээ. Ийм учраас л ирсэн юм. -Төгөлдөр хуурч С.Саянцэцэг зөвхөн таны бүтээлийг тоглох юм уу? -Үгүй ээ, аавын бүтээлээс ч тоглоно. -Сайхан мэдээлэл дуулгасанд баярлалаа. Та энэ жил “Гамлет” жүжгийн, “Ану хатан” киноны хөгжим бичих гээд их ажилтай байлаа, ядрав уу? -Гайгүй ээ. Хийх л ажлууд. -Нэлээд жин хассан харагдахаар ядарчээ гэж бодсон юм? -Хөнгөрөөд сайхан байна. Нэг хэсэг ч овоо болоод байлаа шүү дээ. Дэмий юм билээ. Одоо энэ хэмжээнд барина гэж бодож байгаа. -Эгч дүү уран бүтээлчдийн хамтын ажил, тоглолтод нь амжилт хүсье, тоглолтын дараа уулзая... -Баярлалаа. Заавал үзээрэй. Шинэ бүтээл төрсний дараа хүмүүсийн сэтгэгдлийг сонсох их сонин байдаг юм. Р.ОЮУНАА Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
|
урлаг соёл
|
Өдгөө 66 настай Британийн рок од Род Стюарт шинэ цомгоороо үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байна. Бүтэн 20 жилийн дараа туурвиж буй түүний шинэ цомог 12 дуутай, “Time” нэртэй байх гэнэ. Шинэ цомог гаргахаар эртнээс төлөвлөж, чанартай уран бүтээл хийхээр цаг хугацаанд баригдаагүй тэрбээр ирэх тавдугаар сард цомгоо худалдаанд гаргахаар зэхсэн гэнэ. Түүний шинэ цомогт дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан XX зууны шилдэг дуунууд ч багтсан байна. Род шинэ цомгийнхоо талаар ярихдаа “Сонсогчдын хүртээл болж, зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг дахин хүргэх, мөн шинэ цомогтоо зориулж шинэ уран бүтээл туурвих гээд амаргүй ажил. Гэсэн хэдий ч фэнүүдтэйгээ дахин мэндчилж буйдаа баяртай байна” хэмээн ярьжээ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” симфони сюит сонсогчдын гарт очиход бэлэн болжээ. Цомог хоёр хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэгт Галдан бошготийн амьдрал, хайр сэтгэл, түүхэн тулалдааныг хөгжмийн хэлээр өгүүлсэн аж. Энэхүү хэсэг нь дөрвөн ангитай. Зөвхөн мэргэжлийн буюу тодорхой хүрээнийхэнд хамаатай гэх хэвшмэл ойлголтыг өөрчилж, анги бүрийн өмнө үйл явдлын товч тайлбарыг хүүрнэн өгүүлснээрээ онцлог болжээ. Галдангийн дотоод ертөнц, Анугийн хайрын хүч, сэтгэлийн зөрчил, баатарлаг гавьяаг хөгжмийн хэлээр өгүүлжээ. Энэ хэсэгт найрал хөгжим, морин хуур, цуур, хөөмий, бэсрэг ардын дуу, жангарын тууль зэрэг үндэсний хөгжмийн зэмсэгийн тансаг аягууг шигтгэсэн байна. Зохиолч Б.Мөнхболд энэхүү хөгжмөө бичихийн тулд Галдан бошготийн түүхийг таван жил судласан аж. Удаах цомогт нь зохиолчийн төрийн шагнал хүртсэн Морин хуур, найрал хөгжмийн зохиол, Хишигтэн хэмээх бүтээл нь багтсан аж. Хөгжмийн концертийг “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ, “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог Гени нар тоглосон байна. Цомгийн албан ёсны нээлт гуравдугаар сарын 22-нд Хөгжим бүжгийн коллежийн ёслолын танхимд болох юм байна. Та хайртай хэн нэгэндээ бэлэг хайж байгаа бол “Hi fi records”, “UBS music”-ийн салбараас “Галдан бошгот” симфони сюитийг худалдаж авч урлагийнханд хөрөнгө оруулаарай. Ч.ГАНТУЛГА Эх сурвалж: www.polit.mn
|
урлаг соёл
|
“Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 20 цомгийг танилцуулж байна. Уг жагсаалтын нэгдүгээрт “Bro’s records”-ын хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомог жагслаа. Хөгжмийн зохиолч, уран бүээлчдийн гурван жилийн хөдөлмөрийн үр шим болон дэлхий даяар зэрэг нээлтээ хийсэн уг цомог ийнхүү өнөөдрийг хүртэл борлуулалтаараа тэргүүлсээр байна. Түүний араас реппер Rokit Bay-ын удаан хүлээлгэсэн “Эвдэрхий хүн” цомог болон дуучин Д.Болдын “Монгол поп 2” цомгууд удаалжээ. Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн 20 цомгийн жагсаалт № Хамтлаг/Дуучин Цомгийн нэр Үнэ 1 Онон Ертөнц 20000 2 Rokit Bay Эвдэрхий хүмүүс 8900 3 Болд Монгол поп-2 25000 4 Монсудар Тайвшрал 10000 5 Төрмандах Бурхан зүрхний аав 15000 6 Лхагвасүрэн Харангын Лхагваа 15000 7 SBN TV Сонголт 9000 8 Дээгий Гайхмаараа 15000 9 Болд Монгол поп 10000 10 Амархүү Амархүү 25000 11 Kiss FM 100.1 Бас л завгүй 7500 12 Best FM 98.5 Шилдэг 20 дуу 15000 13 Балхжав Миний дуунууд 2012 25000 14 Харангын Лхагваа Тэнгэрлэг андууд 15000 15 Язгуур таван хамтлаг Тоглолтын DVD 29000 16 Бүжмаа Тунгалаг тамир 2 6 000 17 Морин хуурын чуулга Best.1 25000 18 Motive Exclusive 15000 19 Чинбат Цагаан хар цагаан 8000 20 3 бүдүүн Монгол ээж 20000
|
урлаг соёл
|
Төрийн соёрхолт дуучин Д.Болд Монгол поп урсгалаар "Монгол поп 2" цомог гарган, монголдоо төдийгүү itunes цахим хуудсаар борлуулж байгаа билээ. Тэгвэл тэрээр уг цомгийнхоо ээлжит дууг клипжүүлэх ажилд орсон байна. Энэ удаад "Монгол түмэн" дуу клиптэй болж байгаа бөгөөд “Hero intertaiment"-аар хийлгэж байгаа гэнэ. Дуучин Болдын гаргасан “Монгол поп” цуврал цомог нь үндэсний өв соёлоо хадгалж, дэлхий дахинд сурталчилахад чиглэсэн бөгөөд шинэхэн мэндлэх “Монгол түмэн” дууны клипээс ч энэ бүхнийг мэдрэх нь ээ. Г.ДАША
|
урлаг соёл
|
Удаан хүлээлгэсэн тоглолт маргааш болох нь. Этно жазз урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлагийг “Дээлт” тоглолт гуравдугаар сарын 22, 23, 24 нд Улсын Филармонид болох билээ. Тоглолт маргааш 19.00 цагт эхлэх бөгөөд уламжлал шинэчлэл хоёрыг хооронд нь сүлж, хөгжмийн мэдрэмжээр амилуулсан үдэш байх аж. “Арга билэг” хамтлагийг сонсогчид “Дэв” киноны хөгжим болох “Төсөөлөл” аялгуугаар нь төсөөлдөг. Харин тэд энэ үдэш “Арга билэг”-гийн жинхэнэ хэмнэлийг мэдрүүлэх аж. Үндэсний хөгжмийн зэмсэгээр жазз уран бүтээл туурьвидаг нь энэ хамтлагийн онцлог. Тиймдээ ч этно-жазз хамтлаг гэж өөрсдийгөө тодорхойлдог. Тоглолтын тасалбараа авч амжаагүй бол яараарай. Тоглолт гурав хоног үргэлжлэх юм шүү. М.УРИН
|
урлаг соёл
|
“Таван эрдэнэ”, “Цэцэгчний хүслэн” зэрэг олон сайхан дуунуудыг дахин дуулсан дуучин П.Жимсээ авьяаслаг уран бүтээлч, чамгүй маркетингтэй нэгэн гэдгээ харуулахаар нийтийн дуучдын магнай болж “Apple” корпорацитай гэрээ хийхээрхөөцөлдөж байгаа гэнэ. Тэрээр дэлхийн дуу, хөгжмийн номер нэг цахим сүлжээ дэлгүүр болох “iTunes”-д өнгөрсөн онд гаргасан “Таван эрдэнэ” хэмээх цомгоо байршуулж дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ болон монголын дуу хөгжимд дуртай гадныханд уран бүтээлээ хүргэхээр ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, монголын уран бүтээлчдээс “iTunes”-д цомгоо байршуулсан анхны хүн бол Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров юм. Түүний араас төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат "Аравт" хэмээх түүхэн киноны цомгоо, хөгжмийн зохиолч Г.Онон “Ертөнц” цомгоо, Төрийн шагналт, дуучин Д.Болд “Монгол Поп 2” цомгоо байрлуулсан нь амжилттай худалдаалагдсаар байгаа юм. Г.ДАША
|
урлаг соёл
|
Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо, “Харанга”-ын Ц.Энхманлайтай хамтран эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдийг баярлуулж "Манай орцны миний багын дуунууд III" цомгийн баяраа “Хайрын дуу” нэртэйгээр хүргэсэн юм. Хоёр уран бүтээлчийн хамтарсан “Манай орцны миний багын дуунууд” цомог анх гурван жилийн өмнө сонсогчдын хүртээл болж байсан юм. Уг шинэ цомог “Бэр цэцэг”, “Өвлийн үдэш”, “Сумын наадам”, “Дааган хээр”, “Харц”, “Залуу нас сайхан”, “Өнчин тогоруу”, “Амрагтаа”, “Бүжиглэцгээе” гэсэн есөн дуунаас бүрдсэн бөгөөд 70-80-аад оны орцны хит дуунуудыг багтааснаараа онцлог ажээ. Дурсамж хөглөх орцны дуунууд таны залуу насыг сануулахаар эргэн иржээ. А.БҮЖИН
|
урлаг соёл
|
Кино сонирхогч, хөгжимд дурлагсдад дуулгахад Холливудын төдийгүй Монголын шилдэг киноны хөгжмөөс дээжлэн хүргэдэг “Playing Love” тоглолт болох гэж байна. Тус тоглолтыг Монгол Улсын Морин хуурын чуулга хоёр жил дараалан хийж байсан бөгөөд тайзнаа дахин тоглохоор болсон гэх баяртай мэдээг дуулгалаа. Хоёрхон чавхдсаар хорвоог уяраах морин хуураар дэлхийн болон Монголын сор болсон киноны хөгжмийг хэрхэн эгшиглүүлэх нь үзэгчдийн сонирхлыг татдаг. Тиймдээ ч “Playing Love” тоглолтыг дахин хийх санал, хүсэлт Морин хуурын чуулгын хамт олонд байнга ирдэг учир ийнхүү дахин амилуулахаар болжээ. Чуулгын хамт олон дөрөвдүгээр сарын 12, 13-нд “Playing Love” тоглолтоо хийхээр хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. М.ДӨЛ
|
урлаг соёл
|
Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни “Out There!" нэртэй аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Өдгөө 70 насны босго алхаж байгаа тэрээр аялан тоглолтоо ирэх зургадугаар сарын 22-нд Польшийн Варшав хотоос эхлүүлэх юм байна. Варшавт хийх тоглолтоо тус хотын олон мянган үзэгчийн суудалтай Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хийх аж. Харин дараа нь “Out There!" тоглолтоо зургадугаар сарын 27-ний өдөр Австрийн “Vienna Happel”-д үргэлжлүүлэх юм байна. Түүний тоглолтод Исландын алдарт дуучин Бьорк, Америкийн нэрт дуучин, ая зохиогч Том Пэтти, “Mumford & Sons”, “Wu-Tang Clan” хамтлагууд оролцож, уран бүтээлээ хүргэх гэнэ. Ийнхүү шинэ тоглолтоороо фэнүүддээ бэлэг барихаар төлөвлөж байгаа Пол ээлжит шинэ цомгийнхоо ажилд мөн ороод байгаа бөгөөд түүний цомог аялан тоглолтооос нь өмнө сонсогчдын хүртээл болох юм байна. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Арван жилийн ойдоо зориулж шинэ уран бүтээлээ фэнүүддээ хүргэн аялан тоглолтоо эхлүүлээд байсан Их Британийн хөгжмийн ертөнцийн алдартай хамтлагуудын нэг “Girls Aloud” дахин тарах болсон талаараа өчигдөр мэдэгджээ. Хамтлагийнхан өчигдөр арван жилийн ойдоо зориулсан аялан тоглолтоо өндөрлөсний дараа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон сая фэнүүддээ сэтгэл гонсойлгосон дээрх мэдээг дуулгасан байна. Хамтлагийн охид өөрсдийн Твиттер хуудсанд “Бидний хамтдаа уран бүтээлээ хүргэх цаг мөч одооноос өндөрлөж байна” хэмээн сүүлчийн тоглолтын тайзнаасаа буусны дараа мэдэгдсэн аж. Шерил Коул, Кимберли Уолш, Надин Койл, Никола Робертс, Сара Хардинг нарын бүрэлдэхүүнтэй “Girls Aloud”-ийн охид өнгөрөгч оны аравдугаар сард өөрсдийн тэмдэглэлт ойдоо зориулан бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирсэн билээ. Үүнээс өмнө тэд уран бүтээлээсээ гурван жилийн түр завсарлага аваад байсныг хөгжим сонирхогчид андахгүй билээ. Харин тэд арван жилийн ойдоо зориулж тайзнаа эргэн ирэхдээ “Ten” нэртэй шинэ цомгоо фэнүүддээ хүргэж төрөлх Их Британаар 12 хоногийн турш аялан тоглолт хийсэн юм. Тэд фэнүүддээ зориулан Твиттертээ “цаг мөч бүр бидэнтэй хамт байсан фэнүүддээ маш их баярлаж байна. Бас хамтлагийнхаа арван жилийн ойгоор нэгдэж уран бүтээлээ дахин хүргэх боломж олгосон та нартаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлмээр байна” гэжээ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо, “Харанга”-ын Ц.Энхманлайтай хамтран эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдийг баярлуулж "Манай орцны миний багын дуунууд III" цомгийн баяраа “Хайрын дуу” нэртэйгээр хүргэсэн юм. Хоёр уран бүтээлчийн хамтарсан “Манай орцны миний багын дуунууд” цомгийн анхных гурван жилийн өмнө сонсогчдын хүртээл болж байсан бол ийнхүү гурав дахь цуврал нь бэлэн болжээ. Цомогт “Бэр цэцэг”, “Өвлийн үдэш”, “Сумын наадам”, “Дааган хээр”, “Харц”, “Залуу нас сайхан”, “Өнчин тогоруу”, “Амрагтаа”, “Бүжиглэцгээе” гэсэн есөн дуу багтсан бөгөөд 1970, 80-аад оны орцны хит дуунуудыг багтааснаараа онцлогтой аж. Мөн дуучин Д.Цовоо энэ цомогтоо зориулан гитарчин Ц.Энхманлайд 12 утастай шинэ гитар бэлэглэн тэрхүү гитараар цомгийн шинэ уран бүтээлүүдээ эгшиглүүлжээ. Дурсамж хөглөх орцны дуунууд таны залуу насыг эргүүлэн авчрахаар эргэн ирлээ. А.БҮЖИН
|
урлаг соёл
|
Дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзлээд амжсан дуучин Ke$ha, рэппэр Pitbull нар хамтран Америк болон Канадад энэ зун аялан тоглолт хийхээр төлөвлөсөн сайхан мэдээг фэнүүддээ дуулгажээ. Өдгөө 26 настай дуучин Ke$ha, 32 настай Pitbull нар ирэх тавдугаар сарын 23-нд Массачусеттсийн нийслэл Бостон хотоос тоглолтоо эхлүүлж 28-нд Флоридагаар үргэлжлүүлэх юм байна. Тоглолтынхоо талаар дуучид өчигдөр өөрсдийн албан ёсны цахим хуудсаар мэдэгдсэн байна. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Залуу уран бүтээлчийн ээлжит “Best of classics” тоглолт Central tower-ийн “Монет” ресторанд энэ сарын 30-нд болох гэж байна. Энэ үдэш хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар хамтран үзэгчдэд тансаг аялгуугаар бэлэг барихаар зэхээд байгаа юм. Тиймдээ ч тэд сонгодог тоглолтоо толилуулахаар “Монет” рестораныг сонгосон нь учиртай гэнэ. Цөөн тооны үзэгчдэд сонгодог хөгжмийн аялгуун дор тансаг үдшийг мэдрүүлэхээр сонгосон нь энэ аж. Энэ удаагийн тоглолтод хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар Фредерик Шопен, Александр Скрябин, Камиль Сен-Санс, Г.Венявский, П.Чайковский зэрэг дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглохоос гадна Н.Жанцанноров, Ж.Чулуун, С.Гончигсумлаа зэрэг Монголын хөгжмийн зохиолчдын чихэнд хоногшиж, сэтгэлд шингэсэн дуунууд болон Ханс Зиммер, Эннио Моррикон нарын дэлхийд алдартай киноны хөгжмүүдийг хөгжмийн найруулагч Б.Анарын хийл, төгөлдөр хурт зориулсан найруулгаар тоглох нь ээ. Уран бүтээлчид тоглолтыг үзэхээр ирэх зочдыг гоёлын даашинз, эрвээхэй зангиагаар гоёхыг санал болгож байсан шүү. Оройн тансаг зоог багтсан тоглолтын тасалбар 120 мянган төгрөг юм байна. Та бүхэн тав тухтай орчинд сонгодог хөгжмийн гайхамшгийг илүү ойроос мэдрэхийг хүсвэл хаан болон хатан хөгжмийн тансаг хоршил “Best of classics” тоглолтыг зориорой. Г.ДАША
|
урлаг соёл
|
Мэдрэмж хөглөсөн нэгэн сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Болдог бол дахиад үзчих хүсэл төрөв. Тэд бол “Арга билэг” этно жазз хамтлагийн залуус юм. Тэд хийж чадлаа, үнэхээр бүгдийг ийнхүү бодолд оруулж, ямар хүчтэй, шилдэг хамтлаг болохоо “Дээлт” тоглолтоороо харуулав /03.22-ны баасан гаригт/. Улсын филармонийн концертын их танхимд болсон даруухан хэрнээ сонирхол татам тоглолтыг Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулжээ. Тийм болоод ч тэр үү тайз засалт, тоглолтын найруулга тун энгийн хэрнээ үзэгчдийг сонирхлыг татаж байсан биз. Заримдаа энгийн бүхэн хамгийн сонирхолтой нь байдаг гэдэг ч үнэн юм. Тоглолтын талаар бичихээс өмнө “Арга билэг” хамтлагт үзэгчдийн өмнөөс баярлалаа гэдэг үгийг илгээе. Саяхан хүртэл тэдний facebook хуудсаар нь талархлын үг илгээсэн олон сэтгэгдэл байхыг нь уншиж, бахархаж суулаа. Би ч сэтгэгдлээ үлдээгээд авсан. “Дээлт” тоглолт хоёр цаг гаруй үргэлжилж, дундаа 15 минутын завсарлага авч, үзэгчдийг улаан дарсаар дайлж, тоглолтын талаар ярилцаж, сэтгэгдлээ хуваалцах боломжийг олгосон байв. Тоглолтын нэрний тухайд хамтлагийн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Т.Пүрэвсүх хэлэхдээ “Манай хамтлагийн хамгийн анхны цомог “Дээлт” нэртэй байсан учраас өнөөдрийн тоглолтоо “Дээлт” гэж нэрлэсэн” хэмээн тайлбарлаж, мөн тоглолтын дундуур “Саруул тал”, “Бадарчин”, “Захиа”, “Талын таван толгой”, “Үүлэн бор” бол хамтлагийн шинэ уран бүтээл байгааг үзэгчдэд дуулгаж байлаа. Тоглолтыг анхны цомогт багтсан уран бүтээлүүд болох “Сэтгэмж”, “Тунгалаг буянт” зэрэг бүтээлээр нээж, харин хамтлагийн урсгал, жанрт хөрвүүлэн дахин шинэчилж найруулсан “Талын таван толгой”, “Үүлэн бор” бүтээлүүдээрээ төгсгөсөн нь хамтлагийн уран бүтээл цаашид хэрхэн үргэлжлэхийг илэрхийлж байх шиг санагдсан. Тэднийг нэг хэмнэлд баригдах дургүй шинийг санаачлагчид гэж хэлмээр байна. Хоёр цагийн тоглолтод сэтгэл ханамж минь дээд цэгтээ хүрсэн төдийгүй ганц “Арга билэг” хамтлагийн сэтгэл сэргээм хөг аялгуунаас гадна бие биелгээн гайхамшигт хөдөлгөөн, уртын дууны агуу цар хүрээг энд мэдрэв. Тэдний хөгжмийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, хүлээн авч байгаа нь үзэгчдийн алга ташилтаас харагдаж байсан. Миний хувьд онцолж дурдах уран бүтээл бол “Бадарчин”. Хөнгөн хэмнэл, хөгжилтэй бадарчинг шууд дүрсэлж байлаа. Бадарчин гэсэн нэрийг нь сонсоод нэг л их хол зам, аялаад л яваад байх бадарчинг төсөөлж байтал “Арга билэг” хамтлагийнхан тэс өөр бадарчинг үзэгчдэд танилцуулсан. Тэр бол хэнэггүй, хэзээ ч уйддаггүй, аялах дуртай бадарчин. Хаяа нэг болохгүй зүйл рүү орчихно, гэхдээ буцаад л гараад ирдэг, тэр хэзээ ч төөрдөггүй, бас дэндүү зугаатай хүн шиг санагдсан. Ийм л бадарчинг тэд надад мэдрүүлсэн. Харин бусад үзэгчдэд хэрхэн төсөөлж байсан бол? Төсөөлөх гэснээс ямар нэгэн хөгжим, өгүүлэл, найраглал, зохиол сонсоход хүн бүрт тэрхүү уран бүтээлийг илэрхийлэх төсөөлөл бий болдог. Ямар нэгэн зүйлийг төсөөлж боддог. Заримдаа хүмүүс ном уншаад хэдийн гол дүрийн баатрыг нүдэндээ төсөөлж бодсон байдаг шүү дээ. Үүнтэй яг адил. Тэдний “Төсөөлөл” гэх хөгжим тун сонирхолтой. Энэхүү бүтээлийг “Дэв” киноноос сонссон байх. Магадгүй энэ хөгжмийг сонсч байхдаа хүн бүр юу ч хамаагүй төсөөлж болно. Хэн нэгэн хайр дурлалыг төсөөлж байхад нөгөө нэг нь гунигтай, уйтгартай, хүнд хэцүү зүйлийг төсөөлж байх жишээтэй. Тийм болохоор энэ бүтээлд би хайртай байдаг. Заримдаа сонсоход шийдэж чадахгүй хүнд бэрхшээлтэй зүйлийн минь хариултыг хэлээд өгч байгаа юм шиг, хаяа нэг сонсоход сэтгэл сэргээд л ирэх шиг сонсох бүрт өөр өөр мэдрэмж, төсөөллийг өгдөг болохоор нь хайрладаг. Яг тийм гээд хэлчихэж болохгүй, жинхэнэ сонирхолтой бүтээлийн нэг. Сонсохыг хүсвэл ЭНД дарна уу. Тоглолтын турш үзэгчид “Арга билэг” хамтлагийн бүтээлүүдэд уярч, догдолж суусан биз ээ. “Арга билэг”-ийнхэн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Э.Чойдогийн “Жалам хар”, Ц.Сүхбаатарын “Үүлэн бор” зэрэг үзэгчдийн сэтгэлд, чихэнд хоногшон үлдсэн бүтээлүүдийг өөрсдийн урсгал жанрт оруулан, шинэчлэн найруулсан нь гайхашруулж чадсан. Тэд бол яах аргагүй шилдэг нь, үүнийгээ үзэгчид ганцхан “Браво” хэмээх үгээрээ л илэрхийлсэн. Хамтлагийн гишүүд дор бүрнээ үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг уран бүтээлчид. Шилдгүүд нэгдэхээрээ үзэгчдийг солиоруулах шахдаг юм байна. Тэд ганцхан Монголдоо бус Парис, Нью-Йорк, Берлин, Москва, Сиэтл, Денвер, Санкт-Петербург, Астана, Сөүл, Шанхайн үзэгчдэд бие даасан тоглолтоо хийж, үзэгчдийг алмайруулж байсан. Харин яг одоо бол монголчууд тэднээрээ бахархаж байна. “Арга билэг” цаашид хэрхэн үргэлжлэх нь улам л сонирхолтой байна. Тиймээс тоглолтыг үзэж амжаагүй, чадаагүй хүмүүс өнөөдөр болох тоглолтыг нь заавал үзээрэй гэж захимаар байна. М.ДӨЛГӨӨН
|
урлаг соёл
|
Улсын Филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгынхан “Playing love-III” Монголын болон дэлхийн киноны шилдэг хөгжмийн тоглолтоороо үзэгчидтэй дахин уулзахаар болжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 12, 13-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд болох уг тоглолтод Монголын дэлгэцийн бүтээлүүдийн сор болсон “Мандухай сэцэн хатан”, “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу” киноны хөгжмүүд болон дэлхийн шилдэг бүтээл “Playing love”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Gladiator” зэрэг киноны хөгжмүүд эгшиглэх юм. Морин хуурын гайхамшигт хөг аялгууг мэдрэх “Playing love-III” тоглолтын тасалбар 25 мянган төгрөг аж. Г.ДАША
|
урлаг соёл
|
Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад байгаа АНУ-ын ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах асуудалд тус улсын нэрт дуучин Бейонси байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Хэрвээ та ижил хүйстнүүдийн гэрлэлтийг ямар нэгэн байдлаар байж болох асуудал хэмээн хүлээн зөвшөөрч байвал өөрийн санаа бодлыг нуулгүй илэрхийлэх хэрэгтэй. Олон хүмүүс гэрлэлтийн эрх тэгш байдалтай санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн өөрийн гарын үсэгтэй мэдэгдлээ Facebook-тээ тавьжээ. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн нэрт дуучны дээрх мэдэгдэл олон нийтийн сүлжээ сайтуудаар цацагдаж аль хэдийн 112 мянган “like”-тай болоод байгаа юм байна. Түүний нөхөр, хөгжмийн ертөнцийн могул Jay-Z ч мөн хүн бүр ижил тэгш эрхтэй учраас дээрх асуудлыг мөн байж болох асуудлын нэг хэмээн үздэг гэнэ. Ийнхүү АНУ-д өнгөрөгч мягмар гаригаас эхлэн ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудал шуугиан тарьснаас хойш Бейонсигоос гадна Мадонна, жүжигчин Леонардо Ди Каприо, найруулагч Бэн Аффлек нарын алдартнууд мөн хүний эрхийн кампанит ажлыг дэмжсэн логотой зургуудыг өөрсдийн Facebook-ийн “profile”-даа тавих болсныг эх сурвалжууд онцолжээ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
“Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 20 цомгийг танилцуулж байна. Уг жагсаалтын эхэнд ах дүү гурав буюу “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амараа, “Номин талст”-ын Дээгий нарын хамтран гаргасан “Мөнх хөх тэнгэр” цомог оржээ. Өнгөрсөн цэргийн баяраар тэд “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтээ “Андгай” нэртэйгээр “Улаанбаатар” ресторанд хийсэн юм. Уг жагсаалтын хоёрт худалдаанд гарсан цагаасаа хойш тэргүүлж байсан “Bro’s records”-ын хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомог орсро бол араас реппер Rokit Bay-ын удаан хүлээлгэсэн “Эвдэрхий хүн” цомог, “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн “Тэнгэрлэг андууд” цомгууд орсон байна. Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт хуучны хит болж байсан цомгууд жагсаалтыг тэргүүлэн эхний 20-д оржээ. Борлуултаараа тэргүүлсэн шилдэг 20 цомгийн жагсаалтыг хүргэе. № Хамтлаг/Дуучин Цомгийн нэр Үнэ 1 Х.Лхагвасүрэн, Амараа, Дээгий Мөнх хөх тэнгэр 15000 2 Г.Онон Ертөнц 20000 3 Rokit Bay Эвдэрхий хүмүүс 8900 4 Х.Лхагвасүрэн Тэнгэрлэг андууд 15000 5 Kiss FM 100,1 Бас л завгүй-2 7800 6 Х.Лхагвасүрэн Харангын Лхагваа 15000 7 Л.Балхжав Миний дуунууд 2012 25000 8 Д.Болд Монгол поп-2 25000 9 Б.Амархүү Амархүү 25000 10 Э.Төрмандах Бурхан зүрхний аав 15000 11 Kiss FM 100,1 Бас л завгүй-1 7500 12 Best FM 98,5 2012 оны шилдэг20 дуу 15000 13 3 бүдүүн Монгол ээж 20000 14 Э.Төрмандах Аархал 20000 15 Монсудар Тайвшрал 10000 16 Г.Цовоо, Ц.Энхманлай Манай орцны миний багын дуунууд-2 15000 17 Морин хуурын чуулга Playing love 29000 18 Хулан My world -2 20000 19 109 production Intreduction to nomads 15000 20 Алтан ураг Blood 10000
|
урлаг соёл
|
Морин хуурын чуулга шинэ уран бүтээлийн тоглолтоо ирэх сарын 12, 13-нд Соёлын төв өргөөнд хийхээр товложээ. Монголын болон дэлхийн шилдэг хөгжмөөс найруулан бэлтгэсэн “Playing love-III” тоглолтынх нь хөтөлбөрийг анзаарахад монголчуудын сэтгэлд хоногшсон дан хөгжмийн, киноны болон дууны сайхан уран бүтээлүүд байх аж. Өвөрмөц сэтгэлгээ, зохиомжоор ялгардаг нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын бүтээлүүдээс “Гэрлэж амжаагүй явна” киноны хэсгээс, мөн “Суварган цэнхэр уулс” киноны “Хунгийн дуу”-г нь сонгосон байна. Хөгжмийн зохиолч “сахал” Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ”, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдын бүтээл “Би чамд хайртай-2” киноны хөгжмийг ч тоглох аж. Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын зохиол бүтээлээс “Гарын таван хуруу”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” киноны хөгжмийг шинээр найруулжээ. Харин өмнө нь хүргэж байснаас “Мандухай цэцэн хатан”-ых нь хөгжмөөс сонордуулах юм байна. Түүхэн сэдэвт бүтээлийн тухайд хөгжмийн зохиолч, найруулагч Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмөөс, мөн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын Чингис хааны тухай “Үхэж үл болно” киноны хөгжмийн хэсгээс үзэгч олонд хүргэнэ. Гадаадын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд тус чуулгын уран бүтээлд томоохон байр эзэлдэг. “Playing love-III”-аараа Оросын хөгжмийн зохиолч Ю.Антоновын “Чамайг даа” хүүхэлдэйн киноны хөгжмөөс сонсгохоор бэлтгэсэн нь сонирхол татлаа. Гадаадын өнөө цагийн алдарт хөгжмийн зохиолчдоос Ханс Зимер, Дэвид Арнолд, Клаус Баделт, Жон Уильямс, Энио Морриконе нарыг сонгосон байна. Тэдний “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Гладиатор”, “Жэймс Бонд”, “Гэйшагийн дурсамж”, “Сайн, муу, хэрцгий” зэрэг бүтээлийг хөгжимдөн сонсгох гэж байна. Энэ жил тоглох бүтээлүүдийн хөгжмийн найруулга дээр хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, удирдаач Д.Түвшинсайхан, хөгжимчин Б.Шинэбаяр, Э.Оюунтуяа, Н.Жигжиддорж, Баярхүү, Т.Пүрэвсүх нар ажиллажээ. Бидний сайн мэдэх “Чамайг даа” хүүхэлдэйн киноны хөгжмийн найруулгыг төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч Т.Пүрэвсүх сонсч хийжээ. Мөн төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров ч өөрийн гурван “магнай”-нхаа хөгжмийг эх бүтээлээс нь сонсч найруулсан аж. Олон хүний нөр их хөдөлмөрөөр боссон “Playing love-III” тоглолт үзэгч түмний оюунд цэнэг, сэтгэлд гал нэмэх нь ээ. Р.ОЮУНАА Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
|
урлаг соёл
|
Алдарт “Rolling Stones” хамтлаг анх удаа орчин үеийн хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “Glastonbury 2013” наадамд тоглолтоо тавих болсон тухайгаа мэдэгджээ. Английн “Somerset-ийн 135 мянган гаруй хөгжим сонирхогч хуран цугларах энэ удаагийн наадамд гурван рок хамтлаг уран бүтээлээ хүргэх болсны нэгээр ийнхүү “Rolling Stones” тодорч байгаа юм байна. Тус хамтлагаас гадна “Mumford and Sons” болон “Arctic Monkeys” хамтлагууд мөн уг арга хэмжээнд өөрсдийн уран бүтээлээ хүргэхээр болжээ. Хөгжмийн ертөнцийнхий хувьд фэнүүдтэйгээ уулзах хамгийн нэр хүнд бүхий наадамд оролцох болсноо “Rolling Stones”-ийн залуус өнгөрөгч бямба гаригт албан ёсны цахим хуудсанд мэдэгдсэн байна. “Glastonbury 2013” ирэх зургадугаар сарын 26-30-нд болох ажээ. Э.АНХТУЯА
|
урлаг соёл
|
Дөрөвдүгээр сарын 9-н айсуй. Энэ л өдөр “Нисванис” хамтлаг “Nis Nis Festival”-аа 17 дахь жилдээ уламжлал болгон хийхээр зэхжээ. 25 жил рок хөгжимд үнэнч яваа “Нисванис” хамтлагийн шинэ уран бүтээлийг бүтэн жилийн турш хүлээсэн амьд хөгжим, рок хөгжимд дуртай хэн бүхэн энэ л тоглолтыг тэсэн ядан хүлээдэг. “Нисванис” хамтлаг 1999 оноос хамтлагийн төрсөн өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд жилийнхээ ой болгон дээр тоглолтоор үзэгч, сонсогчдодоо бэлэг барьсаар ирсэн. Хамтлагийн төрсөн өдөр гэлтгүй рок цугларалт, шоу гэх мэтчилэн олон арга хэмжээ зохиосоор ирснийг сонсогчид мэдэх байх. Тиймээс сүүлийн дөрвөн жил “Нис нис” хэмээх заалны хаврын анхны рок фестивалийг зохион байгуулж байгаа билээ. Тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 9-нд “UB Palace”-ын “Royal” танхимд 18.00 цагт болно. Зүрхнээс боргилох эрх чөлөөг зөвхөн энд ирж мэдэрч болох нь ээ. Г.ДАША
|
урлаг соёл
|
Дуу бүтээгч үндэсний төвийн гишүүд болох Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, гитарчин Д.Өлзий-Орших, реппер Gee, “New Star” студийн захирал Л.Энхмандах нарын эрхмүүд өнөөдөр “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаярыг эргэж очжээ. Тэд Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж буй Бааварыг эргэн очиж, эмчилгээний зардалд нь туслахаар 500 мянган төгрөг хандивласан байна. Мөн тэдний зүгээс маргааш 12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д хэргийн талаар мэдээлэл хийх гэнэ. Дашрамд, Баавар нь “Дуу бүтээгч үндэсний төв"-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм байна. Тэрээр шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ өрөөндөө учир битүүлгээр түлэгдэж өдгөө Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа юм. Д.ЖАРГАЛ
|
урлаг соёл
|
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.