id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
zzt
С.Ангараг: Телевиз бол үзэгчдэд хэрэгтэй агуулгыг бүтээгч байх ёстой
ikon.mn
05/02/2017 09:19:00
Монголын медиа салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хийсэн бүтээлээрээ бусдыгаа тэргүүлсээр яваа “Медиа групп” ХХК-д NTV телевиз, ONTV телевиз, FM 107 радио, "Нийслэл Guide" сэтгүүл, "Гоодаль" сэтгүүл, Time.mn сайт болон "Orange Entertainment" багтдаг том айл. Тус “Медиа групп”-ийн Бизнес хөгжил, маркетинг борлуулалтын газрын захирал, “Зөн билгийн тулаан” шоуны Ерөнхий продюсер С.Ангарагтай ярилцлаа. Тэрбээр телевизийн салбарт 17 жил ажиллаж, МҮОНРТ, ТВ9 телевиз, C1 mелевиз, Ийгл телевиз зэрэг байгууллагад шинийг санаачилж, удирдах албанд ажилласан туршлагатай. Мөн Монголын анхны хүүхдийн суваг болох “Dream” mелевизийг үүсгэн байгуулж байсан нь өдгөө Монголын телевизийн салбар дахь хамгийн амжилттай төрөлжсөн сувгуудын нэг болоод буй. Түүнтэй хийсэн ярилцлагаас та бүхэн медиа салбарын цаг үеийн байдал болон яг одоо телевиз үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа “Зөн билгийн тулаан” шоуны талаар уншиж, сонирхоно уу. ҮРГЭЛЖ ТҮРҮҮНД АЛХАХ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ -Өнгөрсөн гуравдугаар сард телевизийн салбарын форум “Тооноос чанарт” гэсэн уриатай зохион байгуулагдсан. Нэг талаас маш олон телевиз чанаргүй нэвтрүүлэг, контент гаргаж, оюуны өмч хулгайлж байгаа асуудлыг хөндсөн. Нөгөө талаас чанартай цөөн хэвлэл мэдээллийн байгууллага буюу нэр бүхий медиа группууд зах зээл дээр тоглогч болж үлдэх төлөвтэй байгааг форумд оролцогчид ярьж байсан. Монголын хэвлэлийн салбарын томоохон группуудын нэг болох “Медиа групп”-ийн удирдлагын багт ажилладаг хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ? - Монголд телевизийн салбар үүсгэн хөгжсөний 50 жил энэ онд тохиож байгаа. Зарим улс оронтой харьцуулахад энэ бол богино хугацаа. Гэхдээ аливаа зүйлд тэсрэлт болж,хувьсан өөрчлөгдөх цаг үе гэж байдаг. Үүний адилаар Монголын телевизийн салбар өргөжин тэлж, телевизийн сувгуудын тооч нэмэгдэж, үзэгчидийн хувьд олон сонголт бий болсон. Мөн үүний зэрэгцээгээр технологийн дэвшил ч медиа салбарт олон өөрчлөлтийг авчирч байна. Өнөөдөр IPTV-гүй, интернетгүй айл өрхийн гэж бараг байхгүй болж байна. Гэтэл зах зээл ханаж, өрсөлдөөн улам ширүүсч буй өнөөгийн нөхцөлд ямар ч бизнесийн байгууллагын хувьд цаашид өсөн дэвших, үйл ажиллагаагаа тогтвортой өсөлттэйгээр авч явах шаардлагатай. Телевиз бол хэвлэл мэдээллийн нэг хэрэгсэл, нийгмийн соён гэгээрүүлэгч төдийгүй ашгийн төлөө бизнесийн байгууллага. Тэр ч утгаараа монголын телевизийн салбар тоо биш, чанар агуулга тал руугаа хандлагаа чиглүүлж, өрсөлдөөнд чусдаас ялгарах, өөрийн онцлог давуу талтай байх шаардлагатай тулгарч байна. Чанаргүй контент гэж та хэллээ. Сүүлийн үед контент гэдэг зүйлийг дээр дооргүй их ярьдаг болж. Гэхдээ өмнө нь телевизүүд контент гаргадаггүй байсан уу гэвэл мэдээж үгүй. Өөрсдөө хийдэг, түүнийгээ гаргадаг л байсан. Гол нь контент бүтээх тухайд өөрсдөө стандартын дагуу чанартай бүтээх, өөр бусдын бүтээлийг хуулбарлахгүй байх гэдэг шалгуур томоор яригддаг болсон юм. Чухамдаа оюуны өмчийн асуудал чухлаар яригддаг болсон энэ үед бид салбарын үйл ажиллагаагаа илүү үнэ цэнэтэйгээр харах шаардлагатай болсон гэсэн үг. - Монголын телевизийн салбар зөв хөгжиж байгаа гэж та үздэг үү? - Мэдээж хөгжил гээд яривал нэлээд өргөн хүрээнд харах хэрэгтэй болно. Ямар ч байсан салбар маань зөв голдиролдоо орсон гэж хэлж чадна. Өмнө нь хэн дуртай нь телевиз байгуулаад интернетээс бичлэг татаад, DVD тоглуулагчаар кино гаргадаг байсан гэхэд хилсдэхгүй. Одоо тийм байдал харьцангуй буурсан байна. Харин одоо гадны контент үйлдвэрлэгч продакшнуудаас худалдан авалт хийдэг, хамтран ажилладаг, албан ёсны зөвшөөрөлтэй контентийг үзэгчиддээ хүргэхийг зорьдог дараагийн хөгжлийн үе рүүгээ бид явж байна. Гэвч энэ нь маш их хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйл. Ингэж хөрөнгө зарцуулчихаад ашигтай ажиллаж чадахгүй бол телевизүүд бизнес утгаараа оршин тогтноход хэцүү болчихож байгаа юм. Мэдээж үүнийг давах ёстой. - Телевиз үзэгчдийн тоо буурч байгаа гэсэн судалгаа бий. Тийм болохоор зөвхөн телевиз дээр суурилах бус өөр олон сувгаар үзэгчдэд мэдээлэл хүргэх чиглэл рүү явж байна уу? - Сүүлийн үеийн судалгаануудыг харвал телевиз үзэгчдийн тоо харьцангуй буурах хандлагатай байгаа. Энэ үзүүлэлтээс энэ олон телевизүүд нөгөө л гаргадаг нэвтрүүлэг, киногоо гаргаад байдаг хөгжихгүй гэдгийг дүгнэж болно. Тиймээс телевиз бол үзэгчидийн сонирхол татсан, мэдлэг мэдээлэл өгөх, хэрэгцээтэй агуулгыг бүтээгч байх ёстой. Нөгөө талаас уламжлал медиа салбар маань техник технологийн хөгжлөө дагаад маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Түүнчлэн хэрэглэгч зөвхөн телевиз үзэхгүй өөр бусад медиаг ашиглаж, мэдээллийг авдаг болоод байгаа байхад бид ч бас тэдэнд хүрэх замаа бас өөрчлөж, илүү олон салаа замаар хүрэх хэрэгтэй. Ямартаа ч манай “Медиа групп”-ын хувьд бүхий л хэлбэрээр үзэгчид, хэрэглэгчидээ хүрэх чиглэлийг барин ажиллаж байна. Медиа салбарынхан ч энэ утгаараа групп, нэгдэл болж хүчээ нэгтгэн, төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийн ойлгож эхэлсэн байх. “МЕДИА ГРУПП” БОЛ ХҮЧИН ЧАДАЛ, ХҮНИЙ НӨӨЦ, ТУРШЛАГА, АШИГ ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЭГЧИДИЙН НЭГ - Та Монголын анхны хүүхдийн сувгийг үүсгэн байгуулж байсан. Одоо нэлээд амжилттай яваа төрөлжсөн сувгийн нэг болсон. Яагаад хүүхдийн суваг байгуулах болов? - Энэ бол миний бага насны мөрөөдлүүдийн нэг байсан. Анх Dream TV-ээ байгуулахдаа энгийн хэрнээ, тэр үед зайлшгүй чухал нэг зүйлийг хамгийн түрүүнд бодож байсан. Монголын ихэнх гэр бүлүүд ямар чхамаагүй контентийг хүүхдүүдтэйгээ хамт шөнийн 1,2 цаг хүртэл үзэх нь элбэг байсан. Энэ нь яах аргагүй Монголын гэр бүлийн соёлын асуудалтай холбоотой. Тэгээд би DREAM ТВ-ээ хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон контент гаргадаг, үдэш бүр 22,00 цагт бүүвэйн дуугаар эфирээ төгсгөж, хүүхдүүдийг эрт оронд нь оруулдаг болохыг зорьж байлаа. Мэдээж хүүхдийн телевизийн эфир нь дуусахтай зэрэгцээд хүүхдүүд нь ч эрт унтдаг, эцэг эхчүүд ч санаа амар бусад контентуудыг хүлээн авч үздэг болсон гэж хардаг шүү. Энэ жижиг мэт боловч олон эерэг өөрчлөлт бий болоход телевиз гэдэг өөрөө асар их нөлөөтэй гэдгийг батлан хэлэх жишээ олон байгаа. Холын том зорилго, мөрөөдөл тээн,сэтгэл зүтгэл гарган үүсгэн байгуулсан хүүхдэд зориулсан телевизийн суваг маань чадварлаг хамт олон, уран бүтээлчдийн хүчээр улам илүү өргөжин, хүүхэд, гэр бүлийн дуртай суваг болсоор яваад миний хувьд үргэлж баяртай байдаг шүү. - C1 телевизэд ажиллаж байхдаа анхны шөнийн хөтөлбөр болох “Өдөн дэр”-ийг та санаачлан бүтээж байсан гэсэн. Тухайн үедээ бас л шинэлэг нэвтрүүлэг болж байсан гэж боддог юм. - Монголын хамгийн анхны эротик, гоо зүйн нэвтрүүлэг гэж хэлж болох юм. Миний хувьд Үндэсний телевизийн хүүхдийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлж байсан бол C1телевизэд 22 настайдаа Продюсероор очиж байлаа. Тэр үед С1 телевиз нь барууны телевизийн продюсерийн системээр ажиллаж эхэлсэн, олон шинэлэг нэвтрүүлгийн анхны хувилбаруудыг хийж байлаа. “Өдөн дэр” нэвтрүүлгийг анх хийж байхад хүмүүс эротик болон садар самуун гэсэн ойлголтоо ялгадаггүй байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Эхэндээ үзэгчид гайхдаг байсан бол яваандаа нэг жил, хоёр жилийн дараа үзэгчдийн асуулт хүртэл өөр болж эхэлж байгаа юм. Танин мэдэхийг хүсдэг болж, өөрчлөгдөж эхэлсэний үр дүн гэж хэлж болхоор байлаа. Тухайн үед нэвтрүүлгийн ивээн тэтгэгч компани ч олддоггүй байлаа. Одоо бол шал өөр болсон. Ийм нэвтрүүлэг хийхэд хүмүүс нээлттэй хандаж байна. Компаниуд ч өөрөөр хүлээж авч байна. Ядаж хөтлөгч олддог болж. Тэр үед би өөрөө ч тун зоримог байж. Магадгүй одоо тэр зүйлийг санаачлах, эхлүүлэх байсан бол зориг хүрэхгүй ч байж болох юм.(инээв) Энэ бол мэдээж л түрүүнээс хойш яриад байгаа телевизийн зүгээс нийгэмд үзүүлж буй том нөлөөнүүдийн нэг. Тиймээс телевиз өөрөө үргэлж үзэгчдийнхээ өмнө алхаж, танин мэдүүлэх, зөв хандлага руу чиглүүлэх, нөлөөлөх үүргээ гүйцэтгэсээр байхын тулд өөрсдийн онцлог бүхий контентийг тасралтгүй бүтээсээр байх хэрэгтэй гэж дахин хэлмээр байна. - Таны үндсэн мэргэжил сэтгүүлч үү? - Үндсэн мэргэжил сэтгүүлч. Бас маркетингийн удирдлагын чиглэлээр суралцсан. Тэгэхээр уран бүтээлч талаасаа ч, телевизийн бүтээлийг бизнес болгох талаасаа ч суралцсан гэсэн үг.(инээв) 2000 оноос хойш 17 жил телевизийн салбарт ажилласан байна. Олон телевизэд хөтлөгч,редактораас эхлээд удирдах ажил ч хийж байсан. Хийсэн нэвтрүүлэг, төслүүдээ эргээд харахад шинийг санаачилж, контент бүтээгч байж чадсан юм байна гэж өөрийгөө дүгнэмээр санагдах үе бий. Хэвлэл мэдээллийн байгууллага ч өөрөө тийм үүрэгтэй. Үргэлж түрүүнд алхаж явах ёстой. “Медиа групп”-т ирээд мөн л шинэ төслүүд дээр ажиллаж байна. Нэг талаараа шинэ, шинэлэг бүхэнд оролцож байдаг учраас би өөрийгөө азтай гэж боддог шүү. - “Медиа групп”-ийн ойрын үеийн төлөвлөгөө, төслүүдийн талаар товч танилцуулна уу? - “Медиа групп” бол Монголдоо дээгүүр орох хүчин чадалтай, хүний нөөцтэй, ашиг орлоготой групп компани. NTV телевиз бол манай группийн суурь гэж ойлгож, болно. Манай группт ONTV гэж бий. ONTV-ийн хувьд орон нутагт чиглэсэн мэдээлэл түлхүү гаргадаг. Time.mn сайт бас манай бүрэлдэхүүнд үйл ажиллагаа явуулдаг. Цахимжиж байгаа энэ мэдээллийн орон зайд мэдээлэл түгээх манай гол сувгуудын нэг л дээ. Мөн сэтгүүл, радио гээд сувгууд бий. Дээр нь манайх “Orange энтертаймент” гээд контент үйлдвэрлэл болон продюсингийн чиглэлийн компани байгуулаад амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн жил залууст зориулсан “Рекет” гээд бүрэн хэмжээний киног бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон. Анхны энэ төсөл чамгүй амжилттай хэрэгжиж, өнгөрсөн жил ашиг орлогоороо тэргүүлсэн кино жагсаалтанд 6-д багтсан. Энэ бол бидний хувьд анхных гэхэд чамгүй амжилт гэж харж байгаа. “Оранж энтертаймент”-ийн хувьд энэ жил уран бүтээлийн хувьд нэлээд олз омогтой байх нь. Эхний ажлууд маань ч бэлэн болж байна. Энэ сарын дундуур нээлтээ хийх “Хуримын даашинзтай бүсгүй” гээд найруулагч З.Батболдын зохиол, найруулгаар хийгдэж байгаа бүрэн хэмжээний уран сайхны кино байна. Мөн залууст зориулсан маш сонирхолтой нэгэн шинэ УСК-ны зураг авалт ирэх сард эхлэхээр бэлтгэл ажил нь явагдаж байна. - Тэгэхээр танай групп уламжлалт хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанаас гадна контент үйлдвэрлэлийн бизнес рүү нэлээд эрчтэй орсон байх нь ээ. Киноноос өөр ямар контентууд бүтээж байгаа вэ? - Бүрэн хэмжээний кино төслүүдээс гадна бид бас IPTV-д зориулсан төслүүдийг хийж эхлээд байгаа. Үүний нэг нь “Хөгжилтэй дүр” гээд инээдмийн цуврал байгаа юм. Тун удахгүй үзэгчид IPTV-ийн видео сангаас энэхүү инээдмийн цувралыг маань үзэх боломжтой. Мэдээж зөвхөн инээдмийн хөтөлбөрөөр зогсохгүй цаашид төрөл жанрын хувьд ч олон төрлөөр контент гаргахаар төлөвлөөд байгаа. Ирэх намар гэхэд манайх телевизийн цуврал кинодаа үзэгчиддээ хүргэхээр төсөл дээр нь ажиллаж байна. Мөн энэ ондоо багтаан бид дахин нэг дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийн форматыг албан ёсоор авч үзэгчиддээ хүргэх болно. Энэ мэтээр зөвхөн энэ оны хувьд хийх ажлууд ийм байна. Нэлээн олон ажилтай,толгой өндийх завгүй ажиллаж байна даа. “ЗӨН БИЛГИЙН ТУЛААН” НЭВТРҮҮЛГИЙН АРД 250 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА - Дараагийн сэдэв рүүгээ орох уу. NTV телевиз “Зөн билгийн тулаан” шоуг албан ёсны эрх, форматын дагуу үзэгчдэд хүргэх гэж байгаа. Шоуны талаар ярихаас өмнө албан ёсны онцгой эрхтэй шоу хийнэ гэдэг ямар учиртай вэ гэдэг талаас нь бага зэрэг ярилцвал ямар вэ? - Саяхныг хүртэл Монголын ихэнх телевизийн уран бүтээлчид интернетээс нэг нэвтрүүлэг үзэж байгаад тухайн нэвтрүүлгээ дуурайн хуулбар хийх нь элбэг байсан. Одоо ч бас тодорхой хэсэгт байсаар л байгаа үзэгдэл. Гэхдээ энэ бол нөгөө л бидний яриад байгаа оюуны бүтээлийг шууд хуулбарлаж байгаа хэрэг шүү дээ. NTV телевизийн хувьд анхнаасаа гадаад нэвтрүүлэг, кинонуудыг албан ёсны орчуулгын эрхтэйгээр авч үзэгчиддээ хүргэсээр ирсэн. Гадаад оронд бүтээгдсэн контентийг орчуулан хүргэх эрхтэйгээр авч гаргах бол нэг асуудал. Харин тухайн контентийг бүтээх, нэг ёсондоо монгол хувилбарыг бүтээх эрхийг нь авч ажиллана гэдэг түүнээс ч их төлөвлөлт, зардал, хүчин чадал, туршлага шаардах ажил юм. Энэ дагуу Монголд хийгдсэн нэвтрүүлгүүдийг харвал Монгол телевиз, Боловсрол суваг телевиз хоёр л зориг гаргаж формат худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Олон улсын нэр хүндтэй шоу нэвтрүүлгийг тухайн формат, стандартаар нь хийнэ гэдэг бэлэн болсон нэвтрүүлгийг орчуулж гаргахаас хэдэн зуу дахин өндөр зардал, хариуцлага шаардлагатай бодог. Телевиз бүр зориглож ороод хийх ажил биш. Гэхдээ хийх л ёстой. Тэр утгаараа NTV телевиз албан ёсны форматын эрхтэйгээр “Зөн билгийн тулаан” шоуг бүтээх ажилд ханцуй шамлан орсон. NTV телевизэд үүнийг хийх бүрэн хүчин чадал, нөөц бололцоо, хангалттай туршлага байгаа. - Монголын телевизүүд албан ёсны эрхтэйгээр дэлхийн томоохон шоуг авч хийж буй нь шоу нэвтрүүлгийн талаарх үзэгчдийн ойлголтыг хэдэн шат ахиулж чадсан байх? - Тэгэлгүй яахав. Одоо “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ард 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Телевизийн нэвтрүүлэг энэ хэмжээний бүрэлдэхүүнтэй ажиллана гэдэг мэдээж ховор. Тэгэхээр энэ бол багагүй хүч хөдөлмөр, санхүүжилт шаардсан ажил болж байгаа. Үүнээс гадна дэлхийн хэмжээний нэвтрүүлгийг стандартын дагуу хийнэ гэдэг бол уг төсөлд оролцож байгаа уран бүтээлчдийн хувьд ч маш том сургууль болдог. Энэ төслийн бэлтгэл ажил өнгөрсөн намраас эхэлсэн. Лиценз эзэмшигч талтайгаа холбогдох, тэдний зүгээс тавих олон шалгуурыг давах, өөрсдийгөө бэлтгэхээс эхэлж байгаа юм. Нэвтрүүлгийн судалгаа хийх, багаа хэрхэн бүрдүүлэх вэ, зохион байгуулалтын хувьд яаж ажиллах вэ, нэвтрүүлгийн зохиол ямар форматаар бичигдэх ёстой вэ, нэвтрүүлгийн зураг авалт ямар байдлаар хийгдэх ёстой гэх мэтчлэн нарийн заавар, сургалтуудыг бид авсаар л байна. Нөгөө талаасаа энэ шоу бол уран бүтээлчид бид үзэгчдээ хүндэлж, тэдэнд барьж буй маш том бэлэг. Үзэгч өөрөө тухайн шоуны Монгол хувилбар буюу дэлхийн жишигт нийцсэн стандартын контентийг хүлээж авч байна гэдэг утгаараа. Түүнчлэн бидэнтэй хамтарч ажилладаг бизнесийн байгууллагуудад албан ёсны, стандартын дагуу хийгдсэн шоутай хамтарч ажиллаж байна гэдэг бол нэр төрийн хэрэг байх болно. Энэ мэт олон ач холбогдолтой. - Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг NTV телевиз бараг арав гаруй жил гаргасан байх. Маш олон хүн энэ нэвтрүүлгийг үзэж, дараагийн дугаарыг нь хүлээж байдаг юм билээ? - Юүн түрүүнд “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг Францийн “Zodiac” гээд компани лиценз эзэмшдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Саяхан энэ компани нь Английн Banijay гээд дэлхийн томоохон медиа групптэй нэгдээд үйл ажиллагаа нь улам өргөжсөн байгаа. “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлэг нь дэлхийн 22 оронд хэдийн өөр өөрийнхөө хувилбараар үзэгчдэд хүрчихсэн шоу нэвтрүүлэг юм. Хамгийн амжилттай болсон хувилбарууд гэвэл ОХУ, Англи, АНУ, Украин, Эстони зэрэг улсад хийгдсэн хувилбаруудыг дурдаж болно. Монголчуудын хувьд ОХУ-ын хувилбарыг манай телевизээр үздэг учраас сайн мэддэг. Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг орчуулж гаргах эрхийг NTV телевиз “Zodiac” компаниас албан ёсоор 9 жилийн өмнө аваад энэ хугацаанд 17 цуврал нэвтрүүлгийг орчуулаад үзэгчдэдээ хүргэсэн байна. Байнгын үзэгчдийн тоо ч улам бүр өссөөр байгаа. - Цахим орчинд энэ шоуны талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байна. Зохиомол, худлаа шоу гэдэг ч юм уу үзэл бодол ч явж байгааг та анзаарсан байх? - Энэ бол байнга яригддаг зүйл. Гадны орнуудад хийгдсэн нэвтрүүлгүүдэд ч ийм эргэлзсэн яриа гардаг юм билээ. Тэгэхээр хүн юунд итгэнэ тэр нь үнэн гэж үг байдаг. Юутай ч энэ бол телевизийн шоу нэвтрүүлэг. Тийм болохоор телевизийн уран бүтээлчид бидний хувьд мэдээж хасах, засах, найруулах зүйл хийлгүй яахав. Гэхдээ энэ нь үйл явдал, сорил даалгавар, оролцогчдын хувьд анхнаасаа тавилттай хийгддэг гэсэн үг огт биш. Хүмүүсийг мунхаруулж байна гэж хэлдэг хүмүүст хандаж хэлэхэд хүний итгэлээр бизнес хийдэг маш олон зөн билэгтэн гэж өөрийгөө нэрлэсэн хүмүүс бидний эргэн тойронд амьдарч байна. Тэдгээр худлаа дүр эсгэсэн хүмүүсийг, жинхэнэ зөн билэгтэй чадвартай хүмүүсээс энэ шоугаар дамжуулан ялгаж өгөхийг хичээж байгаа юм. Үнэхээр зөн билэгтэй, авъяас чадвартай юу гэдэг нь шүүгчид, судлаачдын хяналт доор явагдаж байгаа энэ сорилууд дээр харагдана. Магадгүй танай хороололд, танай суманд ч юм уу таны итгэл дээр тулгуурлаж амьжиргаагаа залгуулдаг хүмүүс байж болно. Тэгвэл тийм хүмүүс ямар арга, заль ашиглан хүний сэтгэлзүй дээр тоглоод байдгийг ялгаж өгөх олон зүйлсийг та энэ нэвтрүүлгээс та харж, мэдэж болох юм. Мөн энд бид ямар нэгэн зөн билэгтнүүд, бөө, шашны зэрэг холбоо, байгууллагуудтай хамтран ажиллахгүй байгааг тодотгон хэлмээр байна. Манай шоуны нэрийг барьж, хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч байгаа тохиолдлууд гарсаар байгаа учир үүнийг зайлшгүй хэлэх хэрэгтэй байх. - Өмнө нь “Монголын зөн билгийн тулаан” гэсэн нэвтрүүлэг гарч байсан санагдаж байна. Гэтэл та бүхэн албан ёсны эрхтэйгээр анх удаа хийж байгаа гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаач? - Тэр бол нэг хувь хүний санаачилгаар цөөн хүний бүрэлдэхүүнтэй нэг студийн бүтээл юм билээ. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүс NTV телевизээр албан ёсны эрхтэйгээр орчуулагдан гарч байсан оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлгийг хуулбарлан, дууриан хийсэн гэсэн үг. Зөн билгийн тулаан гэсэн энэ нэрийг хүртэл анх NTV телевиз “Битва экстрасенсов” орос нэрийг нь шууд үгчилж биш, үзэгчдэд илүү ойр дөхөм байхыг нь бодон утгачилан орчуулсан нь тэр шүү дээ. Бас нэгэн харамсалтай зүйл дурдахад, тухайн хуулбар нэвтрүүлгийг хийж байх үед оролцсон олон зөн билэгтэй хүмүүс дунд тухайн нэвтрүүлэг нь шударга бус, түрүүнд өөрийн чинь хэлдэгээр урьдчилан тохиролцоо, тавилттай явагддаг байсан тухай мэдээлэл бидэнд төдийгүй цагдаагийн байгууллагад очсон байна лээ. Энэ утгаараа одоо бидний хийж байгаа энэ шоунд оролцохдоо өмнөх муу туршалагаараа бидэнтэй хуйвалдах гэсэн саналтай хүмүүс нэлээд ирсэн. Мэдээж бид тэдгээр хүмүүсийг шоундаа оролцуулахаас шууд татгалзсан. Тэгэхээр цөөн хэдэн хүний түр зуурын ашиг сонирхолынхоо төлөө хийсэн буруу үйлдэл нь энэ телевизийн салбарын дараа дараагийн уран бүтээлчдийн ажилд муугаар нөлөөлөх, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэх, цаашлаад монголынхоо медиа салбарын нэр хүндийг ч сэвтүүлэх аюултай байгаа юм. - Энэ шоу нэвтрүүлэгт нууцлалын асуудал тун чухал байх гэж бодогдлоо. Үүнийг хэрхэн хангаж байгаа вэ? - Маш олон шаардлага, стандартуудыг лиценз эзэмшигчийн зүгээс бидэнд бидэнд тавьж байгаа. Үүний зэрэгцээ хяналт хийгдэж байгаа. Тийм учраас бид энэ шоуг явагдаад дуусахад ёс бус, шударга бус зүйл гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нэвтрүүлгийн онцлогоос шалтгаалаад зургийн багийнханд хүртэл тухайн даалгавар хаана явагдах, ямар даалгавар байхыг нь бүрэн задалдаггүй. Зохион байгуулалтын хувьд аваад үзэхэд нэвтрүүлгийг хийх явцад 1-3 гэсэн нууцлалын зэрэглэл багийнханд тавьж байгаа. Нэвтрүүлгийн багийн дотроос мэдээлэл алдагдах, мэдээллийг оролцогч нарт задруулах боломжгүй гэсэн үг. Энэ бол шоуг стандартын дагуу хийж байгаа гэдгийн нэг л жишээ юм. Мөн энэ шоу нэвтрүүлгийн багт судлаачид болон шүүгчдийн бүрэлдэхүүн ч ажиллаж байгаа. Тэднийг олон нийтэд ил зарлах шаардлагагүй байдаг бөгөөд тэд нэвтрүүлгийн үнэн зөв явахад хяналт тавин оролцож байгаа. - Монголын зөн билэгтнүүд гэхээр бөө, удган, лам хүмүүс л оролцох байх гэж яриад байгаа. Ямар хүмүүс түлхүү оролцож байна? -Шоу маань энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн үзэгчдэд хүрнэ. Тэндээс ямар хүмүүс оролцож байгааг та бүхэн хараарай. Мэдээж дийлэнх хүмүүсийн төсөөлөл онгод тэнгэртэй харьцдаг бөө нарын тухай байгаа байх. Гэхдээ Монголд зөн билгийн ур чадвартай маш олон хүн байдаг юм байна гэдгийг шоунаас бид өөрсдөө харж байна. Онгод тэнгэр бөөгийн зан үйлээр тодорхой зүйлийг мэдэрнэ гэдэг бол энэ дэлхий даяар байгаа онцгой мэдрэмжүүдийн нэг л хэсэг. Гэтэл тэр зөн билэг болон ямар нэгэн зүйлийг мэдрэх мэдрэмжтэй, онцгой чадвартай хүмүүсийн ур чадварууд бол тоо томшгүй их. Монгол зөн билэгтэн гэхээр бөө, лам хүмүүс байдаг гэж хараад байдаг. Гэтэл үүний цаана өөр байдлаар мэдрэмжээ хөгжүүлсэн, өөр байдлаар мэдрэмжээ ашиглан хүмүүст тусладаг гээд янз бүрийн хүмүүс байна. Бид албан ёсны, дэлхийн шоу гэдэг утгаараа тэр хүмүүс маш зоригтойгоор манай нэвтрүүлэгт орж ирсэн. Маш сонирхолтой оролцогч нар байгаа гэдгийг хэлмээр байна. Бүртгэл эхлэхэд 200 орчим хүн ирсэн. Бид эхний байдлаар тестүүд хийж үзэхэд эрүүл мэндийн болон ур чадварын хувьд эргэлзээтэй гэдэг ч юм уу шалтгаанаар олонх нь хасагдсан. Нэгдүгээр шатанд 60 орчим хүн оролцож, үндсэн сорилын даалгаварыг гүйцэтгэсэн. Үүнээс нэвтрүүлгийн туршид шигшигдсээр байгаад шилдэг 10 зөн билэгтэн үлдээд гол тулаанууд тэдний дунд явагдана. - Нэвтрүүлгийн хүрээнд ямар мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг вэ? Мэргэжлийн олон байгууллагатай хамтарч ажилладаг нь энэ шоуны онцлог. Цагдаагийн байгууллага, сэтгэц эрүүл мэндийн байгууллага, түүхийн хүрээлэн зэрэг олон газрууд байна. Форматын дагуу нэвтрүүлэг бэлтгэхэд тавигддаг ба нэгэн стандарт шаардлага нь тийм юм билээ. Тэгэхээр энэ нэвтрүүлэг нэг талаас хүмүүсийн зөн билгийг шалгаад байгаа боловч нөгөө талаасаа нийгэмд маш их мэдээлэл өгч байдаг. Буруу мэдээлэл өгвөл нийгмийг төөрөгдүүлэх аюултай шүү дээ. Бас түүх, улс эх орны болоод хувь хүний нууцтай холбоотой зүйлс яригддаг учраас дээрх мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаас өөр аргагүй юм. Эцэст нь хэлэхэд бид бүхэн энэ шоугаараа итгэл үнэмшилтэй байх, шударга байх бүх шалгуурыг хангаж үзэгчдэдээ чанартай нэвтрүүлэг өргөн барих болно гэдгийг танай сайтаар дамжуулан хэлмээр байна. - Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
https://ikon.mn/n/zzt
zzu
Татвар нэмэхээр та нар жаргана гэсэн яасан бэ?
Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
05/02/2017 09:50:00
Гэрэл зургийг MPA.mn 2017 оны хоёрдугаар сарын 19. Төрийн ордон. Энэ өдөр уг нь бүтэн сайн буюу ням гаригийн амралтын өдөр байлаа. Гэсэн ч ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийг эцэслэсэн талаар хоёр талынхан байлцаж хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэнд мэдэгдэл хийлээ. Хэлэлцээр албан ёсоор дуусаж, ОУВС-гийн EXTENDED FUND FACILITY хөтөлбөрт хамрагдаж, 440 сая ам.долларын зээл авахаар боллоо. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх сард хуралдаж хөтөлбөрийг албан ёсоор батална гэж мэдээлсэн юм. “...Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд 6-7 татварыг нэмэхээс өөр аргагүй. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 40 хувьд л олгох боломжтой” гэж Сангийн сайд учирлаж байлаа. 2017 оны дөрөвдүгээр сарын 14. УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай уялдуулан хийсэн уг тодотголд Оюутолгой, Тамсагийн орлогыг Монголбанкаар дамжуулахаар тусгав. Энэхүү заалтыг “Рио Тинто” эсэргүүцэж ОУВС-д гомдол гаргажээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 28. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Вашингтонд хуралдав. Тэндээс Монгол Улсыг төсвийн тодотголдоо оруулсан хөрөнгө оруулагчдын эсрэг заалтаа “эргэж” харахыг хүсээд EXTENDED FUND FACILITY хөтөлбөрөө хэрэгжүүлэх эсэхийг шийдэлгүй орхисон байна. 2017 оны тавдугаар сарын 1. Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан авсан арга хэмжээ болох автомашин, тамхи, хадгаламжийн хүүгийн татвар энэ өдрөөс нэмэгдлээ. Өнгөрсөн хэдэн сард ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой өрнөсөн гол үйл явдлууд энэ. Өнөөдөр энэ хөтөлбөр хэрэгжих эсэх нь нэн тодорхойгүй. Бараг л дашийн шог болж байгаа тухай энд тэндгүй ярьж байна. Бодит байдал ч тийм болсон бололтой юм. Харин өчигдрөөс зарим татвар нэмэгдэж, монголчууд ачааллыг нь албан ёсоор үүрч эхэллээ. Ерөөс, энэ нэг л биш болчихлоо. Товчхондоо, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН засгийн эрх авсан. Аваад л улс орны эдийн засаг шавар намагт хутгалдсаныг ард түмэнд ойлгуулж эхэлсэн. Удалгүй ОУВС-гийн хөтөлбөрийг ярьж эхэлсэн. Явсаар хөтөлбөрт хамрагдахаар болсон. Эцэст нь хөтөлбөрт хамрагдахгүй болж, долоон төрлийн татвар нэмэгдээд үлдэхээр болж байх шиг байна. Ер нь бол энэ удаагийн төсвийн тодотголд “Рио Тинто”-гийн гомдол гаргаад байгаа заалтыг заавал оруулах шаардлага байхгүй. Үүнийг манай улстөрчид, эрх баригчид мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Харин ингэж оруулсан нь санаандгүй биш бөгөөд ОУВС-гийн хөтөлбөрөөс “зугтаж” байгаа арга байж болохыг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Учир нь манай эрх бариг­чид анхнаасаа ОУВС-гийн хөтөлбөрт хамраг­дах “хүсэл”-гүй байсан. Тэгээд ч өнгөр­сөн оны сүүлчээс эхлэн Монголын ганц амин зуулга болох зэс, нүүрсний үнэ дэл­хийн зах зээл дээр өссөн. Ийм байтал манай дарга нар “...Амь авар” гээд ОУВС руу хандана гэдэг үнэмшил муутай асуудал юм. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Харин ч манайхны хувьд “авдраа” ухахыг бол ёстой үзүүлж өгдөг улс. Мөн дээрээс нь манай улсад хоёр дахь, гурав дахь хөршүүдээс сая саяар нь ам.долларын зээл ол­гохоор болсон тухай хэд хэдэн баяртай мэдээг бид сонссон. Ингээд бодохоор ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага манайд байгаагүй юм байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэтэл “...Үүнийг л хэрэгжүүлэхгүй бол Монгол Улс сөнөлөө. Хэрэгжүүлэхийн тулд хэдэн татвар нэмэх боллоо” гэсээр нэмсэн нь харин хачирхалтай, асуулт нэхээд хоцорч байна. Хаа байна, тэр ОУВС-гийн хөтөлбөр. Хамгийн сүүлд Монголын ард түмний нуруунд долоон төрлийн татварын нэмэгдэл үүрүүлж, энэ дан­хар төрийг тэжээх үүр­гийг хүлээлгэж байна. Захчин ардын нэг дуу бий. Монгол хүн бүр мэднэ дээ. ...Улаан бууртай тэмээгээ хариулна гэсэн чинь яалаа даа Ухаа хүрмэнгийн зах дээр уулзана гэсэн чинь яалаа даа гэсэн айхтар үгтэй. Ам асуусан утгатай л даа. Түүн лүгээ “...Татвар нэмэхээр та нар жаргана гэсэн яасан бэ” гэж эрх баригчдаас асуух хэрэгтэй боллоо.
https://ikon.mn/n/zzu
zzv
Иргэд цахим талбарт оролцох боломжтой болно
А.Төгөлдөр, iKon.mn
05/02/2017 09:47:00
Арилжааны нэгдсэн платформыг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. “Цахим талбар нь энгийн үгээр хэлбэл банк хоорондын валют арилжааны цомхон хэмжээний биржийн систем” хэмээн тэрбээр тодотгов. -Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг нэвтрүүлэх болсон шалтгааныг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу? -Монгол Улсад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн дөрвөн жилд хэрхэн хэлбэлзэж ирснийг та бүхэн мэднэ. Үүний шалтгаан нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарч байсан хэдий ч валютын захын дэд бүтцийн хөгжлөөс хамаарч байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Иймд төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Гадаад валютын дотоодын захын дэд бүтцийг сайжруулах” арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран авахаар тусгасан. Үүний дагуу энэ ажлын анхны бодит алхам болгож Монголбанк “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг албан ёсоор нэвтрүүллээ. -Цахим талбарын онцлог юу вэ? -Энэ нь энгийн үгээр хэлбэл, банк хоорондын валют арилжааны цомхон хэмжээний биржийн систем юм. Цахим талбарт Монгол Улсын арилжааны банкууд шууд оролцох бол иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон банк бус санхүүгийн байгууллага нь өөрсдийн харилцагч банкаар дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийт 11 банк цахим талбарт шууд оролцож, арилжаа идэвхтэй хийгдэж байна. -Цахим арилжааны талбар нэвтрүүлснээр ямар давуу талууд бий болох вэ? -Өмнө нь дотоодын банк хоорондын валютын захын арилжаа нь банк тус бүр хоорондоо утсаар холбогдож, ханш, хэмжээ тохирсноор хийгддэг нэлээн цаг хугацаа шаардсан, төлбөр тооцооны эрсдэл өндөр үйл ажиллагаа байсан. Үүнээс шалтгаалан банк хоорондын валютын зах төдийлэн идэвхгүй байж ирсэн юм. Харин банк хоорондын валют арилжааны цахим талбарыг нэвтрүүлснээр бүх банкууд нэгдсэн цахим орчинд төвлөрч, банк тус бүр валютын захын эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг нэгэн зэрэг, тэгш эрхтэйгээр хүртэх нөхцөл бүрдсэн. Цаашилбал, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, банк бус санхүүгийн байгууллага харилцагч банкаараа дамжуулан цахим талбарт оролцох боломжийг бүрдүүлсэн нь валютын захын хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлж байна. Үүнээс гадна өдрийн турш идэвхтэй валютын спот ханш бий болсноор санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, энэ нь ханшийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог бий болгоход эерэгээр нөлөөлөхөөр байна. -Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм, түүний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ? -Монголбанкнаас “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм”- ийг санаачлан, Монголын банкны холбоотой хамтран боловсруулсныг Монголын банкны холбооны Удирдах зөвлөл цахим талбарын нээлтийн үйл ажиллагааны үеэр баталсан. Энэхүү ёс зүйн дүрэм нь санхүүгийн зах зээлийн нэгдмэл байдал, захын нийт оролцогчдын итгэлцлийг нэмэгдүүлэх, валют арилжааны стандарт, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх, арилжаанд оролцогчид илүү мэргэжлийн хүрээнд хандах суурь хэм хэмжээг тодорхойлж өгснөөрөө ач холбогдолтой. -Монголбанкнаас цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаас дурдвал? -Өмнө хэлсэнчлэн банк хоорондын валют арилжааны цахим талбар нь валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын эхний бодит алхам болж байна. Бид цаашид энэ цахим талбарын үйл ажиллагааг өргөжүүлж, иргэн, аж ахуйн нэгж болон банк бус санхүүгийн байгууллага шууд оролцох боломжтой арилжааны нэгдсэн платформыг байгуулахаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг арилжааны нэгдсэн платформыг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь валютын зах төдийгүй Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг бүхэлд нь шинэчлэх томоохон үйл явдлын эхлэл болно гэж харж байна.
https://ikon.mn/n/zzv
zzw
Х.Цагаанбаатараар ахлуулсан “Цагаан барс” илүү байлаа
Э.Туул
05/02/2017 09:55:00
Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улиралд 10 багийн 200 гаруй тоглогч, 11 улсын 39 легионер тамирчин өрсөлдөх бөгөөд дээд лигийн түүхэнд хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн шагналын сантай юм. Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш үндэсний тодотголтой “Алтан Жолоо” групп, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компани “Хүрхрээ” брэнд гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. “Хүрхрээ” лигийн нээлтийн үйл ажиллагааны нэгэн сонирхол татсан үйл явдал нь хөлбөмбөгийн ногоон талбайд Монголын урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн “Цагаан барс”,”Хөх чононууд” багуудын тоглолт байлаа. “Цагаан барс”-ыг Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр ахалсан бол “Хөх чононууд” МУСГЗ Ш.Гүрбазараар ахлуулсан байсан юм. Тэмцээний нээлтийн өмнөх сорил тэмцээнд багууд эн тэнцүүхэн өрсөлдөж, 4:4-өөр тоглолт өндөрлөсөн. Харин шинэ улирлын нээлтийн үеэр “Цагаан барс” илүүрхсэн юм. Тоглолтын эхний гоолыг Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар оруулж, 500 мянган төгрөгийн эзэн болсон бол “Цагаан барс” баг хожлыг авч таван сая төгрөгийн шагнал гардан авсан. Харин хоёр дахь гоолыг “Цагаан барс” багийн гишүүн, “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва оруулснаар тэмцээнийг 2:0-ээр тэргүүлж, таван сая төгрөгийн шагналыг багтаа авчирсан юм. Түүнчлэн тус тоглолтыг үзсэн 1,300 үзэгчийн тасалбараас олсон 1,000 төгрөг бүрийг Монголын хөлбөмбөгийн холбооныхон “Аутизмыг таниулах сарын аян”-д зориулж, нийгэмд тустай үйл хийв. Мөн Монголын охидын шигшээ багийн тоглогчид тус аяныг таниулах алхаанд оролцлоо. Ийнхүү бүтэн улирлын турш үргэлжлэх Хүрхрээ үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ. Хөлбөмбөгийн үнэнч фанатууд, хөгжөөн дэмжигчид ээ, Хүрхрээ үндэсний дээд лигээ үзэж Монголынхоо хөлбөмбөгчдийг дэмжицгээе.
https://ikon.mn/n/zzw
zzx
Мобиком Корпораци “Нийслэлийн оны шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч” байгууллагаар шалгарлаа
СУРТАЛЧИЛГАА
05/02/2017 09:53:00
1996 оноос хойш Мобиком Корпораци 37.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас Мобиком Корпорацийг “Нийслэлийн оны шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч” байгууллагаар шалгаруулсныг мэдэгдэхэд таатай байна. Монгол Улсын ТОП 10-н аж ахуйн нэгжийн хувьд Мобиком Корпораци нь өөрийн 1,400 гаруй ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн халамж, хувь хүний хөгжилд онцгой анхаарал хандуулан ажилладаг билээ. Мобиком Корпораци нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 37.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, Монгол Улсын нийгмийн даатгалын салбарт томоохон хувь нэмэр оруулсандаа баяртай байдаг. Бид нийт ажилтан, албан хаагчдынхаа өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон гэнэтийн ослын даатгалд ажилчдаа бүрэн хамруулдаг бөгөөд дотоодын болон олон улсын сургалтуудад хамрагдах өргөн боломжийг олгодог. Зөвхөн 2016 онд бид давхардсан тоогоор нийт 1850 гаруй ажилтныг мэргэжлийн сургалтуудад хамруулахад 380 гаруй сая төгрөгийг зарцуулсан. Мөн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ОУ-ын OHSAS 18001-2007 стандартыг Мобиком Корпорацид хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Мобиком Корпораци нь олон улсын тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлж, технологи болон инженерчлэлийн өндөр стандартыг ханган ажилладгийн хувьд өөрийн ажилтан, албан хаагчдын ур чадвар, чадавхыг бэхжүүлэхэд болон олон Монгол залуучуудыг өөрийн эгнээнд нэгтгэн, цаашид хөгжиж дэвших боломжоор хангахад онцгой анхаарал хандуулсаар байх болно. Мобиком Корпораци ХХК
https://ikon.mn/n/zzx
zzy
TEDxUlaanbaatar 5 сарын 27-нд болно
СУРТАЛЧИЛГАА
05/02/2017 09:59:00
TEDхUlaanbaatar үйл ажиллагаа 1000 залуусыг нэг дор 5 дугаар сарын 27-нд цуглуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг сайн дурын залуус нийлж албан ёсны лицензтэйгээр 2011 оноос зохион байгуулсаар ирсэн бөгөөд өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулагдах болно. Залуус “Айсуй Давалгаа” сэдвийн дор чуулж, шинэ санаа, санаачлага, амжилт бүтээлээрээ ялгарч буй хүмүүсийн нийгэм, хувь хүний хөгжил, амжилтын талаарх гайхалтай илтгэлүүдийг бүтэн өдрийн турш сонирхох болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.ticket.mn/event/273/
https://ikon.mn/n/zzy
zzz
“ХАРУУЛ ЗАНГИ U18 2017” тэмцээний ялагчид тодорлоо
ikon.mn
05/02/2017 10:09:00
“Үндэсний Дата Төв” УТҮГ болон “Цахим аюулгүй байдал мэдээлэл удирдлагын төв” ТББ хамтран зохион байгуулсан мэдээллийн аюулгүй байдлын талаарх бодитой суурь ойлголтыг эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 18 хүртэлх насны сурагчдын дунд Цахим аюулгүй байдлын “Харуул Занги U18 2017” тэмцээнийг 4-р сарын 22, 29 -ний өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулж ялагчидаа тодрууллаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 41 баг оролцсоноос: 1,510 оноогоор "Эрдмийн Өргөө Цогцолбор-3" баг тэргүүн байр 1,190 оноогоор 11-р сургуулийн “11” баг дэд байр 1,020 оноотойгоор 11-р сургуулийн “11-р сургууль” баг гуравдугаар байрт шалгарлаа. Багуудын байр эзэлсэн байдал: Нийт амжилттай оролцсон багууддаа баяр хүргэе. Ерөнхий ивээн тэтгэгч: Ивээн тэтгэгч: Зохион Байгуулагчид: “ХАРУУЛ ЗАНГИ U18 2017” тэмцээний гэрэл зургууд:
https://ikon.mn/n/zzz