id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
1
Цоо шинэ өнгө төрх бүхий iKon.mn вэбсайт нээлтээ хийлээ
ikon.mn
11/01/2013 14:52:00
Эрхэм уншигч, хэрэглэгч таны яг одоо зочилж буй iKon.mn сайт энэ өдрөөс эхлэн таны мэдээ, мэдээллийн хэрэгцээг хангахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна. Бенекрафт ХХК-ийн эрхлэн гаргаж буй iKon брэндийн анхны бүтээгдэхүүн болох мэдээллийн портал сайт нь танд мэдээлэл авах, түгээх олон давуу тал, дэвшилтэт технологийн боломж олгож буй юм. iKon.mn сайт хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий мэдээллийн сайт юм. iKon.mn-д зочлох Есөн шалтгаан 1. Өнгө, дизайн: Бүх төрлийн мэдээ, мэдээллийг үзэх, уншихад олон улсын түвшинд хүрсэн хэрэглэгчид хамгийн тааламжтай өнгө, дизайны зохион байгуулалтыг танд санал болгож байна. 2. Агуулга: Олон улсын мэдээллийн чиг хандлага болсон дата сэтгүүл зүйн контентууд нийтлэгдэнэ. Ингэхдээ мэдээ, мэдээлэл маань график дүрслэл бүхий мэдээллээр баялаг байх болно. 3. Эх сурвалж: iKon.mn –ийн редакцийн хамт олон мэдээлэл бэлтгэхээс гадна Монголын шилдэг хэвлэл мэдээллийн хамгийн сонин, содон, шинэлэг мэдээллүүдийг нэг дороос үзэх боломжтой. 4. Ёс зүйн код: Хэвлэл мэдээллийн салбартаа редакцийн хараат бус байдлаараа үлгэр болох үүднээс Редакцийн бодлогоо нийт уншигчдадаа зарлаж байна. 5. Технологийн шийдэл: iKon.mn сайтыг өөрийн компьютер, гар утас, iPad зэрэг бүх төрлийн төхөөрөмж дээр хамгийн тохиромжтой хэмжээгээр үзэх боломжтой. 6. Олон нийтийн сүлжээ: Хэрэглэгч, уншигч мэдээллийг олон нийтийн сүлжээ буюу Facebook, Twitter –ээрээ түгээх хамгийн өргөн сонголт бүхий технологийн шийдлүүдийг шингээсэн. 7. Үсгийн шрифт: Уншигч, хэрэглэгч iKon.mn –с мэдээлэл уншихад хамгийн тааламжтай байх үсгийн шрифт, өгүүлбэрийн зохион байгуулалттай учир Таны нүд ядрахгүй. Уншиж буй текстэн дотроо төөрөхгүй. 8. Нэмэлт контентууд: Уншигч хэрэглэгчийн хамгийн эрэлттэй мэдээллүүдийн төрөл болох цаг агаар, зурхай, валютын ханш, нислэг, галт тэрэгний хуваарийг хамгийн ойлгомжтой байдлаар үзүүлж, нэгдсэн санг нэг дороос үзэх боломжтой. 9. Мэдээллийн цогц архив: Бид мэдээллийн өргөн сүлжээн дунд амьдарч байгаа. Гэвч энэ их мэдээллээс өөрт хэрэгтэй мэдээллээ он, сарын дараалалтай хайж олно гэдэг төвөгтэй. Харин iKon.mn мэдээллийн архивын он сарын дарааллаар хэрэглэгч хамгийн хялбар байдлаар өөрт хэрэгтэй мэдээллээ олох боломжийг бүрдүүллээ. iKon.mn сайт албан ёсоор нээж ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛ боллоо iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас Мэдээ, мэдээллийн цоо шинэ шийдэл бүхий iKon.mn вэбсайтын албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд төрийн болон хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. iKon.mn сайтын нээлтийн ажиллагааны үеэр Бенекрафт ХХК-ийн Ерөнхий захирал Б.Алтангэрэл хэлэхдээ “Монголын мэдээллийн вэбсайтын дараагийн шинэ үеийг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэлээ. iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, Тууз хайчлах ёслолд Бенекрафт ХХК-ийн Ерөнхий захирал Б.Алтангэрэл болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг нар оролцлоо. Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн iKon.mn сайтын хамт олонд баяр хүргэж, цоо шинэ өнгө төрхтэй мэдээллийн сайт хийсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээлтийн ажиллагаанд мэндчилгээ ирүүлсэн юм. Тус мэндчилгээнд “Дэлхийн сэтгүүлзүйн цоо шинэ хандлага бий болгосон data journalism-ыг монголоор хэрхэн нэрлэхийг шийдэж амжаагүй байхад энэ төрлийн сэтгүүлзүйн анхдагч болж ikon сайт нээлтээ хийж буйд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэжээ. Өдөр бүр хувьсан өөрчлөгдөж байгаа цахим ертөнцөд өнөөдөр 10,000 гаруй домайн хаяг бүртгэлтэйгээс 4500 вэбсайт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 500 орчим тогтмол хандагчтай, 200 орчим нь мэдээ мэдээллээр, 100 орчим нь төрөлжсөн мэдээллээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр мэдээ, мэдээллийн сайтуудаас дараагийн шинэ үеийг тодорхойлж буй iKon.mn сайтыг хүлээн авцгаая! iKon.mn сайтын нээлтийн ажиллагаанаас, iKon.mn
https://ikon.mn/n/1
10
iPhone-ыг хэрхэн хурдан цэнэглэх вэ?
Р.Түвшин, iKon.mn
11/01/2013 10:00:00
Утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ iPhone-ыг хурдан цэнэглэх энгийн таван аргыг хүргэж байна. 1. Хамгийн энгийн арга бол утсаа унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ. Асаалттай нь цэнэглэмээр байвал сүлжээнээс салгах буюу “Airplane Mode” дээр тохируулбал мөн л түргэн цэнэглэгдэнэ. Энэ үед утас тань үүрэн холбооны болон Wi-Fi сүлжээнүүдээс бүрэн салгагддаг тул энерги зарцуулалт нь эрс багасна. Эдгээр аргыг хэрэглэх боломжгүй бол ядаж цэнэглэж байх үедээ Lock хийвэл үр дүнтэй. 2. USB портоор цэнэглэхийн оронд цахилгаан эх үүсвэрт залгавал хурдан байдаг. Цахилгаан эх үүсвэрт залгавал хурдан байдаг 3. Халуун орчинд зай нь цэнэгээ хурдан алддаг. Тиймээс утсаа нарны гэрлээс хол байлгах хэрэгтэй. Мөн цэнэглэж байх үедээ гадуур гэр, уут, цүнхнээс нь гаргавал сайн. Тасалгааны хэм (22C) байвал хамгийн тохиромжтой байдаг. 4. Хэрвээ танд USB портоор цэнэглэхээс өөр сонголт байхгүй бол цэнэглэлтийг хурдасгах хэд хэдэн арга бий. Мэдээж iTunes програмтай холбож Sync хийхгүй байх хэрэгтэй. Өөр USB портуудад залгагдсан төхөөрөмжүүдийг аль болох цөөлөх хэрэгтэй. Тэд тэжээлийн чадлаас хуваалцдаг. Мөн холбосон компьютерээ унтах (Standby, Sleep, Hibernation) горимонд оруулах хэрэггүй. iTunes програмтай холбож Sync хийхгүй байх хэрэгтэй 5. Баттерейг удаан хэрэглэхийн тулд түүн доторх электронуудыг хааяа бүрэн хөдѳлгөөнд оруулж байх хэрэгтэй. Ингэхийн тулд сард дор хаяж нэг удаа баттерейгаа 100 хувь бүрэн цэнэглэсний дараа дуустал нь буюу 0 болтол нь хэрэглэж байх. Ингэснээр таны утасны баттерей удаан эдлэгдэж, чанараа алдахгүй.
https://ikon.mn/n/10
100
Соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ
Г.Номин, iKon.mn
11/05/2013 17:38:00
ССАЖЯам ССАЖЯамны харъяа “Соёл, урлаг хөгжүүлэх сан-2013” он гарснаас хойшхи хугацаанд ямар үйл ажиллагааг хэрхэн санхүүжүүлсэн талаарх мэдээллээ олон нийтэд үзэсгэлэн хэлбэрээр тайлагналаа. Энэ жил тус сангийн үйл ажиллагаанд зориулан зургаан тэрбум төгрөг төсөвлөсөнөөс одоогийн байдлаар дөрвөн тэрбумыг нь зарцуулаад байгаа бөгөөд үзэсгэлэнд санхүүжилт авсан 35 байгууллага оролцож улсын төсвийн хөрөнгөөр юу хийснээ дэлгэн үзүүлж байна. Энэ үеэр үзэгчдийн дунд санал хүсэлтийн дэвтэр аялуулж байгаа бөгөөд үзэгчид “Соёл, урлаг хөгжүүлэх сан”-ийн санхүүжилт авсан арга хэмжээнүүд хир нүдээ олсон, цаашид хэрхэн дэмжих боломжтой болон дэмжих шаардлагагүй байсан үйл ажиллагааныхаа талаарх санал хүсэлтээ үзэсгэлэнтэй танилцаад бичиж үлдээх боломжтой ажээ.
https://ikon.mn/n/100
1000
Ард түмний унаа “Приус” 1.5 саяар нэмэгдэв
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
05/02/2017 10:19:00
Гэрэл зургийг mpa.mn Автомашины онцгой албан татвар өчигдрөөс эхэлж нэмэгдсэн. Тухайлбал, приус авто машины татварыг оноос нь хамааруулан нэмжээ. Авто машины ченжүүд 2006-2009 оны приус илүү борлуулалт сайн байдаг гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа 2008, 2009 оны приус 20 маркийн машинуудын онцгой албан татвар өчигдрөөс 450 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл ченжүүд нэмэгдэхээс нь өмнө авах гэсэн иргэдийн эрэлт дээр тоглолт хийж машинуудынхаа үнийг 0.5-1.5 сая төгрөгөөр нэмсэн тухайгаа хэлж байсан. Биднийг 1,000 машины зогсоолд очиход өчигдрийн байдлаар “Приус” машин 11.3-13.5 сая төгрөгөөр борлуулагдаж байв. Энэ нь татвар нэмэхээс өмнө оруулж ирсэн машин гэдгийг худалдаачид тодотгосон. Мэдээж татварын нэмэгдэлд “өртсөн” машинууд байгаа ч одоогоор борлуулалтад байгаа машинуудтай зэрэгцүүлэн зарах боломжгүй аж. Учир нь одоо борлуулж байгаа “Приус”-тэй яг адилхан он, өнгө, үзүүлэлттэй машиныг 3-5 сая төгрөгийн илүү үнээр борлуулна гэж байхгүй гэдгийг учирлалаа. Ер нь монголчууд үнэ хямд, түлшний зарцуулалт багатай, өвлийн цагт арчилгаа бага шаардах машин сонирхож байгаа энэ үед төрийн бодлогоор боомилох нь худалдан авагч болоод машин борлуулагчдад хүндрэл учруулж байгааг ченжүүд хэлж байна. Машин худалдаж авахаар сонирхож буй хүмүүсийн хувьд сургаар үнийг нь өсгөж байгаа нь буруу гэдгийг хэлж байна. Машин авах гэсэн хүн үнийг нь буулгах хүсэлтэй ч ченжүүд “Одоо машины үнэ өснө үү гэхээс буухгүй, одоо авбал ав авахгүй бол үнэ нь нэмэгдэхээр ав” гэж байлаа. Хүссэн ч, эс хүссэн ч татвар нь нэмэгдсэн машины үнийг бууруулах боломжгүй болжээ. Замын хөдөлгөөнд орж байгаа нийт суудлын тэрэгний 80 орчим хувь нь 2008 оноос өмнө үйлдвэрлэгдсэн “Приус” маркийн машин эзэлж байгаа нь ард түмний унаа болсныг харуулна. Хэдийгээр “Приус” машины үнийг багаар өсгөсөн гэж байгаа ч энэ нь дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж буйг машин борлуулагчид хэлж байна. Цаашилбал, татвар нэмэгдсэнээр ирэх хоёр сарын хугацаанд машины борлуулалт эрс буурах нь олон эрсдэлийг дагуулахыг ч сануулж байлаа. Машины бизнес эрхлэгчид банкны зээлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тэгэхээр борлуулалт эрс буурах нь арилжааны банкны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учруулах нь тодорхой юм. Сүүлийн үед лизингээр машин авах хүмүүс нэмэгдсэн. Ингэхдээ сонирхож буй машинаа захиалж авдаг тухай ченжүүд ярьж байна. Харин захиалсан машин нь 21-30 хоногийн хугацаанд эзэндээ хүрдэг учраас татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор гаалиас машинаа авч чадахгүйд хүрч байгаа тохиолдол олон байна. Өөрөөр хэлбэл, татвар нэмэхээс өмнө 11.5 сая төгрөгөөр захиалсан машин эзэндээ хүрэхдээ 3-5 сая төгрөгөөр үнэ нь өсжээ. Энэ нь худалдан авагч, борлуулагч нарын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа ажээ.
https://ikon.mn/n/1000
1001
Холимог тулааны тамирчин Тай чи урлагийн мастерыг 10 секундэд ялжээ
Р.Төмөр, ikon.mn
05/02/2017 10:10:00
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын Сичуань мужийн Чэнду хотод холимог тулааны урлагийн (MMA) тамирчин Шу Шяодон Хятадын уламжлалт бие хамгаалах урлаг Тай чигийн мастер Вэй Лэйтэй тулалдсан нь Хятадын интернэт ертөнцөд нэгэн маргаан дэгдээжээ. Тогоруу шувуу хэлбэрийн өрөлттэй мастерын эсрэг боксын өрөлттэй тамирчин довтолж, ердөө 10 секундын дотор ялалт байгуулсан байна. Онлайн сүлжээнд шууд дамжуулсан тулааны дараа интернэт хэрэглэгчдийн дунд өргөн маргаан дэгджээ. Тэдний зарим нь хятадын уламжлалт тулааны урлагт итгэх итгэлгүй болсноо бичсэн бол нөгөө хэсэг нь орчин үеийн тай чи нь тулааны урлаг биш, эрүүл мэндийн дасгал болсон гэж бичсэн байна. Мөн зарим нь нэг хүн ялагдсанаар Тай чи урлаг бүхэлдээ ялагдсан гэсэн үг биш гэжээ. Бас “Энэ тулаан нь ялагдах, ялах тухай асуудал биш. Тай чигийн дутагдлыг бүх хүмүүст харууллаа” гэсэн байна. Ялсан тамирчин Шу өөрийн блогтоо “Хятадын бүх тулааны урлагын мастерууд үзэж байсан болохоор би хийх ёстойгоо л хийсэн. Хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэх биз” гэж бичжээ. Харин Тай чи мастер Вэй “Би ялагдлаа. Тулааныг үзэж цэнгэн баясах гэсэн хүмүүс хүссэнээ үзлээ. Миний ялагдсан нь асуудал биш. Би үр дүнг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна. Тай чи бол эртнээс уламжилж ирсэн олон янзын техниктэй тулааны урлаг. Харин холимог тулааны спорт бол бокс, каратэ, бөхийн техникүүдийг нэгтгэсэн төрөл юм. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/1001
1002
Голомт банк Монгол Улсын ТОП-100 ААН-ээр 14 дэх жилдээ шалгарлаа
СУРТАЛЧИЛГАА
05/02/2017 10:17:00
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Голомт банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 14 дэх жилдээ хүртэж байна. Монгол Улсад төлбөрийн картын системийг анхлан нэвтрүүлсэн Голомт банк нь эх орныхоо хөгжилд эрч нэмж, сайн сайхныг санхүүжүүлж ирсэн тул энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ. Голомт банкны хамт олон 600,000 гаруй харилцагчдынхаа салбартаа гаргасан амжилт, өрнүүлсэн бүтээн байгуулалт, зах зээлд шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн бүхнээр зүй ёсоор бахархдаг бөгөөд үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд, бүтээгдэхүүн бүрт харилцагч төвтэй банк байх эрхэм зорилтыг шингээн ажиллаж байгаа юм. Үүний тод илрэл болж Голомт банк нь 2016 онд дэлхийд алдартай American Express брэндийн Greencard-ыг албан ёсоор нэвтрүүлж, дараа төлбөрт Зэс кредит картыг зах зээлд анхлан гаргасан нь Visa олон улсын байгууллагаас “2016 оны шилдэг инновацитай бүтээгдэхүүн” “Монгол Улсын 2016 оны шилдэг инноваци нэвтрүүлэгч онцлох энтрепренер”-ээр өргөмжлөгдсөн юм. Мөн Голомт банк нь Монгол Улсад анх удаа Авто дилерийн үйлчилгээг нэвтрүүлсэн, Интернэт банк, Смарт банк, Мобайл банкны үйлчилгээгээ шинэчилсэн зэрэг амжилтуудыг үзүүлсэн нь иргэд харилцагчдын талархлыг хүлээгээд байна. Голомт банкнаас хэрэгжүүлсэн Үндэсний хуримтлалын хөтөлбөрт эдүгээ 53 мянган харилцагч нэгдсэн нь тус банкны Монгол түмнийхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлж, хуримтлалтай болгох нийгмийн хариуцлага амжилттай биелүүлж буйн илэрхийлэл юм. Энэ л хувирашгүй итгэл, хэмжээлшгүй зүтгэлээрээ та бид хамтдаа эх орныхоо хөгжлийн голомт нь байж, дэлхийн жишиг болсон бизнесийг бүтээж, бахархах түүхийн эзэд нь байхын ерөөлийг дэвшүүлэхийн хамт нийт харилцагчдадаа гүн талархал илэрхийлье. ГОЛОМТ БАНК
https://ikon.mn/n/1002
1003
АН сэргэх үү, сэхээнд орох уу
ikon.mn
05/02/2017 10:19:00
Гэрэл зургийг mpa.mn Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг таслахгүй үргэлжлүүлэх хариуцлагатай цаг үеийн өмнө Ардчилсан нам тулж ирээд байна. Товчхондоо, ардчиллыг дэмждэг болоод тус намын гишүүн бүр энэ түүхэн сонголтыг хийхийн тулд намын дотоод сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгцээ шаардлага байгаа юм. Энэ талаар хойно өгүүлэх учир ингэсхийгээд зогсож, ер нь өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд Ардчилсан намд юу болов гэдгийг авч үзье. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ардчилсан нам шинэчлэл хийх зорилт тавьсан. Энэ хүрээндээ өнгөрсөн хугацаанд шинэчлэгдэхийн тулд олон арван ажил хийснээр гишүүдийнхээ идэвхийг сэргээж чадлаа. Монголын улс төрийн түүхэнд анх удаа намын даргаа нийт гишүүдээсээ асууж, тодруулж, улс төрийн шинэ соёлын үрийг тарьж, улам бүр чамбайруулахаар явж байгаа нь бусад намынханд үлгэр дуурайлал авах ажил болж байгаатай хэн ч маргахгүй биз ээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд дотоод сонгуулиа хийж, нийт 17,800 сонгуульт албан тушаалтныг 120 орчим мянган гишүүнийхээ саналаар тодруулсан. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Бид Монголын улс төрийн намуудаас анх удаа гишүүдийнхээ цахим бүртгэлийг хийж чадлаа. Удахгүй гишүүдээ цахим үнэмлэхтэй болгоно. Бид бодлогын нам болно. 2020 онд Засгийн эрх авахын төлөө одооноос засаглалын бүтцээ гаргана. Энэ намраас эхлэн боловсон хүчнээ бэлтгэж эхэлнэ. 2020 оныг хол гэж битгий хар. Бидэнд хоёр жилийн л хугацаа байна. Тийм учраас бид боловсон хүчний нөөцөө бий болгох ёстой. Мөнгөөр биш бодлогоор бид өрсөлдөх болно” хэмээн журмын нөхдөдөө хандан хэлсэн нь гишүүдийнх нь итгэлийг сэргээж, ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлэхийн төлөө нэгэн итгэл сэтгэлээр ажиллах гүүр болж өгчээ. Гэсэн ч тус намд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүн хэт олон байгааг хэвлэлээр хөвөрч буй мэдээллүүдээс харж болохоор байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын рейтинг муу байсан учир МАН-аас дэвшсэн “бор халзан хонь” ч гарахаар байсан. Харин одоо салхи эргэж, Ардчилсан намаас дэвшсэн хэн ч байсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нөхцөл бүрдээд байгаа учир сонгуульд нэр дэвших сонирхолтой хүн олон болчихоод байна. Тодруулбал, мөнгөө тоолж барахгүй нэгэн байхад боловсрол мэдлэгтэй, өөрийн нүүрээрээ явж байгаа хүн ч байна, бүр эсрэг намаа дэмжиж нам доторх санал асуулгад оролцож санал хуваах улмаар рейтинг өндөртэй нэгнээ “дарах” зорилготой хүн ч байх. Тиймээс намынх нь рейтинг өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш эрс өсч, эрх баригч МАН-аас өндөр болоод буй энэ үед олон түмний итгэлийг даах хүнийг нэр дэвшүүлэх хэрэгцээ шаардлага үүссэнийг учир мэдэх зарим гишүүд нь ч хэлж байсан. Өөрөөр хэлбэл, намын рейтингэд найдаж Ерөнхийлөгч болчих юмсан гэсэн санаа өвөртөлсөн хүмүүс олон байгаа нь өрсөлдөгч намынханд “Дотроо хөлөө жийлцэж байгаа нам бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадах уу” гэх мессэж гаргахад хүргэж байна. Тиймээс энэ чухал үед Ардчилсан намын гишүүд хариуцлагатай хандах нь аль аль талдаа чухал байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийг алдчихвал Ардчилсан нам ойрын хэдэн жилдээ буцаж “сэргэхийн” тулд амаргүй цаг үеийг туулах дүр зураг харагдаж буй. Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 2-6-ны хооронд нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх учиртай. Үүнээс өмнө буюу Ардчилсан нам дотооддоо санал асуулга явуулах аж. Өөрөөр хэлбэл, бүх гишүүдийнхээ дунд “Хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ” гэх санал асуулга явуулж хамгийн олон санал авсан хүнийг намын дарга нь VIII их хуралд санал болгохоор дүрэмдээ тусгажээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч энэ үйл явцын дагуу явагдах учир тус намын гишүүдийн санал Ардчилсан нам ирээдүйд сэргэх үү “сэхээнд” орох уу гэдгийг шийдэх болчихоод байгаа учир гишүүн бүр хариуцлагатай хандахыг уриалж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам түүхэндээ анх удаа фракцуудын тохироогоор бус бүх гишүүдээсээ сонгосон нэгдсэн удирдлагатай болж, шинэ дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдан оролцох түүхэн цаг үе ирээд байна. Нийтлэл бичсэн: Ш.Батсүх
https://ikon.mn/n/1003
1004
Өөрийгөө ч ойлгохоо байсан үед хэнд хандах вэ?
ikon.mn
05/02/2017 11:07:00
Сэтгэлзүйн зөвлөгөө гэж юу болох сэтгэлзүйн тусламж, үнэ тариф, яагаад сэтгэл судлаачид хандах ёстой талаар зөвлөлөө. Сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ гэж юу вэ? Зарим тохиолдолд асуудал болгон бэрхшээл байдаггүй, мэдээж мэдээлэл авах өөрийнхөө танин мэдэхүйн онцлогийг мэдэх зорилгоор сэтгэлзүйчэд хандаж болно шүү дээ. Жишээ нь мэргэжлээ хэр зөв сонгосон юм бол? Аль салбарын хүн байвал тохирох? Сэтгэлгээний цар хүрээ, ямар зан төлөвтэй, ямар ертөнцтэй хүн юм бэ? гэх мэт. Нөгөөтэйгүүр бэрхшээл тохиолдож та тухайн асуудлаас болж бухимдаж орчин тойрондоо зөрчлүүдтэй тулгарах, түүнчлэн өөрийгөө ч ойлгохоо байх үе тохиож болох юм. Ийм асуудал тохиолдвол сэтгэлзүйчтэй уулзах нь хамгийн зөв шийдэл юм. “Сэтгэлзүйдээ оруулсан нэг доллар танд дөрвөн доллар болон хариу ирэх болно” Эхлээд сэтгэл өвдөөд дараа нь бие өвддөгийг бид мэднэ. Сэтгэлзүйн асуудал бэрхшээлээ бид даван туулахад хэцүү бэрх болж эхлэхээрээ ойр дотны хүмүүстээ уурлах бухимдах байдлаар сэтгэл хөдлөлөө гаргадаг. Тэдгээр хүмүүс мөн адил сэтгэлзүйн дайралт зовиурыг авдаг. Мөн хэнд сэтгэлзүйн асуудлаа ярих вэ гэх асуудал гарч ирнэ. Бидний алдаа Ажлын орчинд өөрийнхөө хэт хувийн асуудлаа дэлгэх Чухал энэ л хэнд хэлэхгүй дээ гэсэн найздаа ярих Гэр бүлийн дотно хүндээ ярих Хэнд ч хэлж чадахгүй болохоор үйлдлээрээ илэрхийлэх Дээрхээс сонгоогүй бол сошиал орчинд илэрхийлэх хандлагыг гаргана. Энэ бүгд хамгийн буруу сонголтууд ажил дээрээ дэлгэсэн асуудал тань эргээд таныг дүгнэх, эсвэл таны талаар ихэнхидээ сөрөг бодлыг дагуулна. Найздаа гээд ярьсан асуудал заримдаа бүхний дундах мэдээлэл болсон байх болно. Гэр бүлийнхэндээ ярих нь заримдаа зөв ч та тэднийхээ сэтгэлзүйг зовиуртай байлгаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй юм. Үйлдэл илэрхийллээрээ та ихэнхидээ түрэмгий байдлыг сонгоно. Сүүлд сошиал интэрнэт орчинг сонговол та хэн бүхний өмнө дэлгээтэй эмгэнэлт зохиол шиг байдалд хүрнэ. “Магад хамгийн зөв зам Сэтгэлзүйч, засалчид хандах юм” Сэтгэлзүйн үйлчилгээ бүрэн хамгаалагдсан нууцлал бүхий байдаг Та энэ зүйлд мөнгө төлж байгаа учир хариуцлагатай идэвхтэй хандана Сэтгэлзүйн бэрхшээл, асуудал бүрийг гарцыг олж хархад та бэлтгэгддэг Сэтгэлзүйчид ихэнхидээ цагийг маш сайн барих түүнд бэлтгэгдсэн байдаг Сэтгэл зүйч гэж хэн бэ? Онцгой тохиолдолд биш бол. Энэхүү мэргэжилд нас хүйс ихэнхидээ сөрөг ойлголт. Зүйчийн нас туршлагыг илтгэхгүй. Зүйч мэдрэмжтэй, ертөнцийг үзэх үзэл, шашин улстөр, хүний ертөнцийн талаар нэгдсэн энхийн ойлголттой нэгэн байх шаардлагатай. Энэ өргөн мэдлэгтэй юм. Гэхдээ бөөрөнхий гэсэн үг биш шүү \инээв\. Зарим үйлчлүүлэгчид онцгой шаардлага тавих нь бий. Гэхдээ энэ мэргэжил жаран чавганцын ажил биш юм шүү. Учир нь хүн бүр өөр онцгой цор ганц тэдгээрт өөрийн үзсэн туулсан кэйсээр баримжаалж хандана гэдэг зүйч туршлагагүйнх юм. Сэтгэл судлал монголд… Энэхүү салбар Монголд мэргэжилтэн бэлтгээд 20 гаруй жилийг угтаж байна. Харин энэ шинжлэх ухаан 100 жилээс илүү урт түүх бүхий хөгшин салбар юм. Шинэ онол, нээлтүүд дэлхийд их бий. Харин Монголд хамгийн энгийн буюу зөвлөх үйлчилгээ нь хөгжөөд удаагүй байна. Сүүлийн үед монголчууд сэтгэлзүйн зөвлөгөө авах соёлыг төлөвшүүлж байна. Сэтгэлзүйдээ хөрөнгө оруулах, сэтгэхүйгээ цэвэр тунгалаг байлгах, түүнийгээ эмгэг түвшинд хүргэж болохгүйг ойлгож эхэллээ. Сэтгэлзүйн зөвлөгөөний үнэ тариф… Бусад улстай харьцуулахад үйлчилгээний үнэ хямд тухайлбал ихэнхи зөвлөгөөний төвүүдийн үнийг харахад цагийн үнэлгээгээ 35,000-55,000 төгрөгөөр тогтмол барьж байна. Мөн хувийн бие даасан зөвлөгчдийн хувьд энэ үнэ өөр байдаг. Тухайлбал зүйчэд заримдаа олон хүнд бус нэг өрхийн зүйч хийх эсхүл нэг бие даасан хүнтэй урт хугацаанд ажиллаж үр дүнгээ үзээд дараа дараачийн үйлчлүүлэгчээ авах нь нийтлэг байна. Нөгөөтэйгүүр зүйч өөрийн сегмэнтээ сонгож тэндээ л эргэлддэг тэнд л судалгаагаа үргэлжлүүлдэг. Зүйч хогийн сав Сэтгэлзүйн үйлчилгээг авахыг зорьсон иргэдийн хувьд зүйч бүх аргыг зааж өгөх юм шиг санагддаг гэвч зүйч зөвлөх шийдэлд нөлөөлөх хүртэлээ таны хувьд хогийн сав шиг л ажиллах шаардлага гардаг илүү цэмцгэрээр тэд эхэн үед сонсогчийн үүргийг гүйцэтгэнэ. “Таны хувийн мэдээлэл таны өмч юм. Зүйч таны хувьд найз нөхөр биш зүгээр л таныг өөрийгөө бодитоор дүгнэхэд, асуудалд бодитоор хандахад чиглүүлэх таны өөр нэгэн тусгал бөгөөд туслагч юм”.
https://ikon.mn/n/1004
1006
Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
ikon.mn
05/02/2017 11:49:00
Гэрэл зургийг mpa.mn Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ. Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн: Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа “Анхааруулах” мэдээллийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах; Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Эх сурвалж: ОБЕГ
https://ikon.mn/n/1006
1007
Сирид хийсэн пуужингийн цохилтыг “хоолны дараах зугаа” байсан гэжээ
Р.Төмөр, ikon.mn
05/02/2017 11:52:00
Даваа гарагт АНУ-ын худалдааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Уилбур Росс өнгөрсөн сарын эхээр Сирид өгсөн пуужингийн цохилтыг “хоолны дараах зугаа” байсан гэж хэлсэн нь олон нийтийн дунд маргаан дэгдээжээ. Бэвэрли Хиллзд болсон хурлын үеэр Росс хэлэхдээ “Хятадын төрийн тэргүүнтэй амттан зооглож байх үедээ Сирийн бааз руу 59 ширхэг томахоук пуужин харваснаа Трамп хэлсэн” гээд “энэ бол хоолны дараах зугаа цэнгээний арга хэмжээг орлосон зүйл болсон…гол нь ерөнхийлөгч энэ цэнгээнд ямар ч зардал гаргаагүй” гэж бахархалтайгаар хэлсэн байна. Үнэндээ 59 ширхэг томахоук пуужингийн зардал $60 сая орчим болсон юм. Россын энэ үгний дараа танхимд суусан сонсогчид үймж, инээх гайхахыг хослуулсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Уилбур Росс нь Трампын нэгэн адил бизнесмэн, тэрбумтан бөгөөд анх удаа засгийн газарт өндөр алба хашиж байгаа юм. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэнд буруутган, дөрөвдүгээр сарын 6-нд Вашингтон пуужингийн цохилт өгсөн. Дональд Трамп энэ цохилтыг өгсөн тухайгаа Хятадын төрийн тэргүүнтэй зоог барьж байх үедээ хэлсэн гэж өмнө нь хэвлэлд ярьж байсан юм. Эх сурвалж: Huffington post
https://ikon.mn/n/1007
1008
THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ
Р.Төмөр, ikon.mn
05/02/2017 12:07:00
Өмнөд Солонгост суурилуулж байгаа Америкийн пуужингаас хамгаалах систем THAAD ажиллаж эхэлсэн тухай АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ. Хойд Солонгосын пуужингийн цохилтоос Сөүл хотыг хамгаалах зорилготой гэгдэж байгаа системийг энэ оны сүүлээр ажиллагаанд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч нөхцөл байдлын улмаас ийнхүү түргэвчлэн суурилуулсан байна. Ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа нь ч үүнд нөлөөлсөн байх магадлалтай. Учир нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа зарим нэр дэвшигчид THAAD системийн талаар өөр байр суурьтай байгаа юм. Америкийн зэвсгийн үйлдвэрлэлийн Lockheed Martin компанийн бүтээгдэхүүн болох THAAD (Terminal High Altitude Area Defense) систем нь $1 тэрбумын өртөгтэй бөгөөд энэ зардлыг аль тал нь гаргах талаар саяхан маргаан гараад амжсан. Эцэстээ Америкийн засгийн газар зардлыг хариуцах хэвээр байгааг талууд баталсан байна. THAAD-ийн суурилуулалтыг Хятадын засгийн газар хүчтэй эсэргүүцэж, Өмнөд Солонгост эдийн засгийн шахалт үзүүлсээр байгаа юм. Пуужингийн системийн радар нь Хятадын зүүн хойд хэсгийг хамрах чадалтай тул Бээжин өөрийн үндэсний аюулгүй байдалд хор хүргэнэ гэж болгоомжилж байгаа ажээ. Эх сурвалж: Time.Com
https://ikon.mn/n/1008
1009
"Тогтоолын төслийг буцааж татах биш, ямар өөрчлөлт хийж болох тал дээр шийдвэр гаргана"
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
05/02/2017 12:44:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр болсон хурлаас гарсан шийдвэрээ танилцууллаа. Тэрбээр "Бүлэг хуралдаж дууслаа. Нарийндаа бол бид өчигдрөөс эхлэн хуралдсан. MIP хөтөлбөрт хамрагдах тухай асуудлыг хэлэлцлээ. Улс төрийн талаас MIP хөтбөлөрт хамрагдахгүйгээр цааш явах боломж байхгүй гэдэг шийдвэр дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Тиймээс бүлгээр хуралдаад MIP-тэй, ОУВС-тай дахиж ярилцаад их хурлын төсвийн тодотголын тогтоолыг дагаж орсон тогтоолынхоо заалтыг дахиж харах шийдвэр гаргасан. Тэгэхээр үндсэндээ бид ОУВС-гийн хөтөлбөрт орохоор нэг мөр шийдсэн гэж ойлгож болно. Бүлгийн гишүүд өчигдөр орой ОУВС болон Рио Тинтотой холбогдож, цаашид хөтөлбөртөө хамрагдаад явбал Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа гаднын хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгийг Монголоор дамжуулах нөхцөлийг нэмэгдүүлэх чиглэл рүү яриа хэлцэл хийж болно гэсэн чиглэлийг ойлголцсон зүйлүүд бий. Ямартай ч эхний ээлжинд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах юм. Тогтоолын төслийг буцааж татах биш, тогтоолын төсөл дээр ямар өөрчлөлт хийж болох тал дээр Төсвийн Байнгын хороо, холбогдох Байнгын хороодтой ярилцаад тодорхой шийдвэр гаргана гэж ойлгож болно. ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзаад нэг компанийн шахалтаар ийм зүйл хийж байна уу гэдэг асуудалд Монголын нийгэм бүхэлдээ эсэргүүцэн, хандаж байгаа гэдэг байр сууриа илэрхийлсэн. ОУВС-гийн суурин төлөөлөгч “Бид нэг компанийн шахалтаар бус танайд хийсэн 580 сая долларын ченжийг хийх, хөрөнгө оруулагчтай уулзаж байгаа асуудал, танайд эргэж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зэрэг олон асуудал дээр ярихад үнэхээр банк санхүүгийн системийг эрүүлжүүлэх бодлого баримтлах ёстой. Тиймээс энэ заалтыг харах хэрэгтэй гэдэг шийдлийг өгсөн” гэдэг мэдээллийг өгч байгаа. Бид энэ асуудлын чиглэлээр Төсвийн байнгын хороо, Рио Тинто зэрэг холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан зүйл байгаа. Тогтоолын төсөл дээр зарчмын зөрүүтэй саналын томилол орж ирээд санал хураагдаад явчихсан асуудал байгаа. Тэгэхээр эрсдлийг урьдчилан тооцоолоогүй гэж ойлгож болно. Рио Тинтотой албан ёсны уулзалт хийгээгүй, утсаар холбогдож, төлөөлөгчөөр нь дамжуулан санал бодлоо солилцсон. Жишээлбэл, энэ жил Монголын банк санхүүгийн байгууллагаар 590 орчим сая долларын гүйлгээ орж гарсан байгаа. Үүнийг цаашид нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр батлагдсаны дараагаар хамтран ажиллаж болно гэсэн чиглэлийг өгсөн гэж ойлгож байгаа. Энэ удаад МАН анх гаргасан шийдвэрээсээ буцаад байгаа зүйл байхгүй. Улс төрийн нөхцөл байдал гэхээс илүү эдийн засгийн нөхцөл байдал тун амаргүй байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбогдуулаад нийгэм, улс төр халсан учраас ямар нэг шийдвэр гарахад аль болох улс төрд татаж чангаах асуудал явагдаад байна. Тиймээс хэдийгээр бид нухацтай нягталж шийдвэрээ гаргаж байгаа ч, дахиж харах шаардлага цаашид ч мөн гарна. Учир нь эдийн засгийн энэ хүнд үеэс хэрхэн гарах вэ гэдэг асуудал тархины өвчин байна. Хэрэв сонгуулиа бодсон бол ОУВС-гийн хөтөлбөрийг нийгэмд таалагдах шийдвэр гаргасан нь зөв л гэж үзнэ. Гэтэл өнөөдөр үнэндээ нийгэмд ашигтай байх шийдвэр гаргаж улсынхаа эдийн засаг, улс төрөөр тоглох уу? Эсвэл гашуун нясуун ч гэсэн хатуу шийдвэр гаргаж, эдийн засгаа эрүүлжүүлэх үү гэдэг ийм хоёр асуудлын нэгд нь хариулт өгч байна. Бүлгийн гишүүд 100 хувь эдийн засгаа эрүүлжүүлэх чиглэлдээ анхаарах шийдэлд хүрсэн. Тиймээс бид гаргасан шийдвэрээ нягталж байгаа, олон улсын байгууллагуудтай эргэн ярилцах, санал солилцох асуудлууд байна. ОУВС-тай тавдугаар сарын 20-ний үед эсвэл наана дахиж хэлэлцэхээр болсон" гэлээ.
https://ikon.mn/n/1009
100a
Эрүүл мэндийн даатгалаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
А.Үлэмж, iKon.mn
05/03/2017 09:40:00
Гэрэл зургийг mpa.mn Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тогтмол төлдөг. Хуульд заавал даатгуулах ёстой гэж заасан байдаг болохоор төлөхөөс өөр аргагүй. Гэвч даатгал гэдэг нь татвар биш гэдгийг санах ёстой. Тиймээс бид эрүүл мэндийн даатгалыг хэзээ, хэрхэн ашиглаж, ямар үйлчилгээ авах боломжтой талаар мэдээллийг бэлтгэлээ. Эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын иргэн бүр заавал, харин Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн сайн дураараа даатгуулах юм байна. "Өвдөгний үе солиулах мэс засал нь 7 сая төгрөгийн үнэтэй бол 5 саяыг нь ЭМД-ын сангаас төлдөг" Эрүүл мэндийн даатгалаар ямар үйлчилгээ авч болох, мөн сүүлийн үед шинээр эрүүл мэндийн даатгалын ямар тусламж, үйлчилгээ нэвтэрсэн талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын ЭМД-ын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн С.Сарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа. - Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэзээ батлагдсан, ямар өөрчлөлтүүд орсон бэ? - Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой. Энэ нь юу гэсэн үг гэхээр та эрүүл мэндийн даатгалыг сайн дураараа төлнө гэсэн ойлголт байхгүй, бүгд заавал даатгуулна . Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль нь 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаад их өөрчлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн гэж хэлж болно. Нэмэгдсэнээрээ эрүүл мэндээс үүссэн ямар нэгэн санхүүгийн эрсдэл гарахад эргээд илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг. - Эрүүл мэндийн даатгалаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ? - Нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт байдаг. - Сүүлийн үед шинээр эрүүл мэндийн даатгалд ямар тусламж үйлчилгээ нэвтэрсэн бэ? - Сүүлийн үед нэмэгдсэн тэр бүр хүмүүсийн мэддэггүй нь өндөр өртөгт тусламж үйлчилгээ юм. Монголчууд дотооддоо эмчилдэггүй, хийгддэггүй мэс засал байдаг гэж үзэн гадаад руу маш их явдаг байсан. Гэтэл одоо Монгол эмч нар дотооддоо хийж, тухайн өндөр өртөгтэй мэс заслыг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж байгаа. Үүнд 900,000 - 28 сая хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа гэсэн үг. Тухайлбал, өвдөгний үе солиулах мэс засал нь 7 сая төгрөгийн үнэтэй байлаа гэхэд үүний 5 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж тухайн даатгуулагч нь өөрөө 2 сая төгрөгийг төлнө гэсэн үг юм. Ингэснээрээ, гадаад руу урсдаг маш их хэмжээний санхүүгийн урсгалыг зогсоож байгаа гэсэн үг юм. Дунджаар 75 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Нэмэлтээр, Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсноор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор, манай эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж байна. Мөн элэгний В,С вирусийн тоолох шинжилгээ нь Улсын эмнэлгүүд дээр хийгдэж, үүнийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа. Үүнээс гадна, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лабораториудыг элэгний С вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор лабораториудын сонгон шалгаруулалт явагдаж, бэлтгэл ажил хангагдаж байгаа. - Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хэдэн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй вэ? - Тухайн даатгуулагч даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээнээс гадна, нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээг авч болно. - Эрүүл мэндийн даатгал төлсөн боловч тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд яах вэ? - Манай нийгмийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурладаг. Энэ нь юу гэхээр эрүүл нь өвчтэйгөө, залуу нь ахмадыгаа, орлоготой нь орлогогүйгээ гэсэн зарчим юм. Жишээлбэл, тухайн хүн өвдөхгүй 2 сая төгрөгний тусламж үйлчилгээ аваагүй байх тохиолдолд энэ нь эргээд гэр бүлийнхаа гишүүдэд тусалж байна гэсэн үг. - Хөнгөлөлттэй эмийн жагсаалт сүүлд хэзээ шинэчлэгдсэн бэ? Хэдэн эмийн жагсаалт байна вэ? - Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сарын 25-нд шинэчлэгдсэн. Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол та аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэй даатгалын гэрээ бүхий эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ Төрөөс зарим иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дор дурдсан хувь хэмжээгээр хариуцаж төлдөг байна. Даатгуулагчийн төрөл Шимтгэлийн хувь хэмжээ Шимтгэлийг хариуцан төлөх эзэн Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиар, үүнээс: Ажил олгогч – 2 хувь Даатгуулагч – 2 хувь Аж ахуйн нэгж байгуллага, ажилтан Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, бусад иргэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь Даатгуулагч өөрөө хариуцан төлнө Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагч Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь Тэтгэвэрээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх/эцэг Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь Төр (Улсын төсвөөс) Хорих байгууллага Ял эдэлж байгаа ялтан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь Төр (Улсын төсвөөс) 0-18 насны хүүхэд Иргэний төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар жил бүр шинэчлэн баталдаг байна. Тусламж үйлчилгээнүүд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр та дараах тусламж үйлчилгээнүүдийг авч болох аж. Тэдгээрийн хөнгөлөх зардлыг даатгуулагч ТАНЫ өмнөөс ЭМД-ын газар хариуцан төлөх юм. Ингээд та бүхэндээ ямар үйлчилгээг хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй авч болохыг танилцуулж байна. Эмийн үнийн хөнгөлөлт Даатгуулагч эрх бүхий эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. Амбулатори Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эмнэлгүүдээс авна. Төрийн өмчийн эмнэлэгт амбулаториор нэг удаа үзүүлэхэд 15,000-16,200 төгрөг Оношилгоо, шинжилгээ Төрийн өмчийн эмнэлэгт сард 55,000 төгрөг Шаардлагатай тохиолдолд улиралд нэг удаа 165,000 төгрөг (165,000 төгрөгөөс давсан үед зөрүүг нь та өөрөө төлнө) Өдрийн эмчилгээ, үйлчилгээ Төрийн өмчинй эмнэлэгт 65,475-313,619 төгрөг (нэг удаагийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд) Сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээ Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн рашаан сувилалд Рашаан сувиллын үйлчилгээ 110,000 төгрөг Клиник сувиллын үйлчилгээ 116,281 төгрөг Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ 140,903 төгрөг Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ Төрийн өмчийн эмнэлэгт 145,500-804,090 төгрөг Хувийн хэвшлийн эмнэлэгт 84,875-406,543 төгрөг ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч нь хэвтэн эмчлүүлсэн нийт зардлын: 10 хувийг аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвд 15 хувийг төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт өөрөө хариуцан төлнө Төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь төлдөг даатгуулагчийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцах юм байна. Уламжлалт тусламж үйлчилгээ ​Төрийн өмчин болон хувийн хэвшлийн эмнэлэгт 117,000 төгрөг Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээ Төрийн өмчийн эмнэлэгт 300,000 төгрөг Хувийн хэвшлийн эмнэлэгт 175,000 төгрөг Туяаны өдрийн эмчилгээнд /өдрөөр/ 66,000 төгрөг Химийн өдрийн эмчилгээнд /тохиолдол бүрт/ 450,000 төгрөг Жирэмсний эмчилгээ Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145,500 – 804,090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлдөг байна.
https://ikon.mn/n/100a
100c
Блүүмберг суваг Твиттер сүлжээгээр долоо хоногийн 24 цагт мэдээ цацна
Р.Түвшин, iKon.mn
05/02/2017 12:26:00
Олон нийтийн сүлжээний Твиттер компани Блүүмберг сувагтай хамтран мэдээний стриминг үйлчилгээ нээх болсноо зарлалаа. Компаниудын хамтарсан мэдэгдэлд “Блүүмбергийн мэдээлэл цуглуулж, бэлдэх чадварыг Твиттерийн дижитал хүчтэй хослуулна” гэжээ. Нью Йоркод болсон хэвлэлийн арга хэмжээнд Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорсей, Блүүмбергийн үүсгэн байгуулагч Майкл Блүүмберг нар оролцсон байна. Энэ оны сүүлээр нээгдэх стриминг сувгаар Блүүмбергийн видео мэдээлэл цацагдахаас гадна твиттер сүлжээний хэрэглэгчдийн бичсэн мэдээллүүд редакцийн хяналттайгаар дамжуулагдах гэнэ. Хоёр компани энэхүү хамтын ажиллагаандаа ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг дэлгээгүй байна. Твиттер сүлжээ нь бусад сошиал сүлжээнүүдээс хэрэглэгчийн тоо, ашигт ажиллагаагаараа хоцорч байгаа. Тиймээс видео мэдээллийн суваг нь тэдний бизнесийн үр дүнд нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаа юм. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас эхлээд олон алдартан твиттер сүлжээг ашигладаг ч энэ оны эхний улирлын тайланд өгүүлснээр орлого нь буурч, 328 сая хэрэглэгчтэй болсон нь жилийн өмнөх мөн үеэс дөнгөж 14 хувь өссөн үзүүлэлт болжээ. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/100c
100d
QUIZ: Таны нүд ямар АМЬТНЫ НҮД шиг хардаг вэ?
Р.Түвшин, iKon.mn
05/05/2017 09:47:00
Таны нүд ямар амьтны нүд шиг хардаг вэ?
https://ikon.mn/n/100d
100e
УИХ-ын гишүүн асан Г.Уянгын суулт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
С.Бадрал, iKon.mn
05/02/2017 13:17:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн асан Г.Уянга Д.Сүхбаатарын талбайд өчигдөрөөс эхлэн суулт хийж байгаа. Нийт 10 хоногийн турш 11:00-15:00 цагийн хооронд суулт хийх аж. Тэрээр МАНАН бүлэглэлийн эзэн С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эсрэг ийнхүү суулт зарлаж, ард түмнийг уриалж байгаа юм. Талбай дээр 4,000 хүн ирж, суултыг нь дэмжвэл Г.Уянга суултаа тэмцэл болгон үргэлжлүүлэх юм. Харин хүн ирэхгүй талбайг дүүргэхгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан "Ардын үг" аян үр дүнг хүлээн зөвшөөрөх гэнэ. Өнөөдөр Г.Уянгын суулт хийж буй хоёр дахь өдөр юм. Тэрээр өөрийн фэйсбүк хуудсаараа дамжуулан "Тэмцэл их өргөжиж байна. Олон хүн ирж гарын үсэг зурж, дэмжиж, санал бодлоо илэрхийлж байна" гэсэн байв. Одоогоор Д.Сүхбаатарын талбай дээр С.Уянгыг дэмжихээр Ноён уулаа хамгаалах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, ДМ бүлгэмийн зохицуулагч н.Даш болон иргэд суултад оролцож байгаа аж.
https://ikon.mn/n/100e
100f
Х.Баттулга: Надад давуу тал байгаа учраас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлт гаргалаа
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/02/2017 12:58:00
Гэрэл зургийг mpa.mn Ардчилсан намаас өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулан өгч байна. 2017 оны 12:50 цагийн байдлаар тус намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Л.Болд, Р. Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын дөрвөн гишүүн нэр дэвшихээр бүртгүүлжээ. Х.Баттулга "Монгол Улс дараагийнхаа ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Ардчилсан намын үндсэн хуулийн 5-р зүйлийн 3.9.11-д заасны даагуу Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргалаа. Ардчилсан нам бол том нам. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. Энэхүү сунгаанд оролцох гэж өөрийн өргөдлийг гаргасан. Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна. УИХ-д гурван удаа сонгогдсон, засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судлаж, хөндөж тавьж байсан учраас надад давуу тал байгаа" гэв. Өнөөдөр бүртгэлийн ажиллагаа дуусч, маргааш нийт гишүүдийн дунд санал асуулга явуулна Гэрэл зургийг mpa.mn АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Сонгуулын тухай хуулийн дагуу намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа өнөөдөр эхлэж байна. Энэ хүрээнд АН-ын үндсэн дүрмийн дагуу намын дарга намын их хурал руу намын гишүүдийн саналд үндэслэн нэр дэвшигчдийн нэрийг оруулж өгөх заалттай. Асуулгад оролцох гишүүдээ бүртгэж авч байна. Өнөөдөр бүртгэлийн ажиллагаа дуусч, маргааш нийт гишүүдийн дунд санал асуулга явуулна. Манай нам санхүүгийн хувьд шилэн байх бодлого барьж байгаа. Санал асуулгад тодорхой хэмжээний зардал гарна. Үүнийг асуулгад оролцогч гишүүд хувь тэнцүү хуваах дүрэмтэй" гэлээ. Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/100f
100g
Р.Амаржаргал: Би бодлогоор өрсөлдөж АМЖИЛТ ГАРГАНА гэдэгтээ итгэлтэй байна
Б.УЧРАЛ, iKon.mn
05/02/2017 13:39:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад оролцох болсноо албан ёсоор мэдэгдлээ. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр санал асуулгад оролцогчид өнөөдөр тус намын байранд бүртгүүлж, үнэмлэхээ авсан юм. Р.Амаржаргал “Өнгөрсөн хугацаанд би УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан. Үүнийг миний гардан байгуулсан Ардчилсан намаас надад хүлээлгэсэн үүрэг, итгэл, үзэл санаандаа үнэнч намын мянга мянган гишүүний нөр их зүтгэлийг үүрэг гэж ойлгодог. Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн. Миний хийсэн ажил энгийн атлаа бүтэн нэртэй, замнал минь намын эгэл жирийн нөхдийнхөө нүүрийг улалзуулж байгаагүй гэдэгт би бүрэн итгэдэг” гэдгээ мэдэгдлийнхээ өмнө онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн “Бид түүхэн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий. Учир нь бидэнд эцэг өвгөдийн үлдээсэн, зарим улсад хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, хөдөлмөрч ард түмэн байгаа. Хамгийн гол нь Монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна. Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж ойлгодог. Хариуцлага нэхсэх асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн Монгол ухаан үгүйлэгдэж байгаа юм” гэв. Тэрбээр төгсгөлд нь намын гишүүд, дэмжигчиддээ хандан “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн эрх баригч хүчний нэр дэвшигчтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс хариуцлагын манаад тангараг өргөсөн цэргийн ёсоороо үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна” гэв. "Үндсэн хуулинд газрын доорх баялаг нийт ард түмний өмч гэсэн бол ард түмэн түүнээс нь хүртдэг л байх ёстой" Гэрэл зургийг mpa.mn Түүний мэдэгдлийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. -Эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэрээр татвар нэмж байгаа нь иргэдэд дарамт болж байна. Таны байр суурь ямар байгаа вэ? -Татвар нэмж байгаа асуудал цагаа олоогүй шийдвэр. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд аль болох үйлдвэрлэл,хэрэглээгээ нэмсэн, эдийн засгаа тэлэх чиглэлийн бодлого явуулах ёстой. Эдийн засгийг хумьсан шинж чанартай алхмууд хийгээд байгаа нь харамсалтай. -Таныг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан гэж шүүмжилдэг. Үүнд ямар тайлбар өгөх вэ? -Р.Амаржаргал Засгийн газар унагаачихдаг бол ондоо л хэрэг дээ. Тухайн үед УИХ-д сууж байсан АН-ын гишүүдийн гуравны нэг нь эсрэг санал өгсөн. Ер нь эдийн засгийн бодлого хаашаа явж байна, юу нь буруу байна гэдгийг тухайн үед шүүмжилж, ярьж, анхааруулж, байсан. Харамсалтай нь үг авахгүй байсаар байгаа юу болж хувирсныг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үедээ миний баримталж байсан байр суурь зөв байсан юм гэдгийг одоо харж байгаа байх. -Үндсэн хуулийн өөрчлөлт, Зөвлөлдөх санал асуулгын талаар та ямар байр суурьтай байгаа вэ? -Зөвлөлдах санал асуулга бол шийдвэр гаргах институци биш. 1,700 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн хувь заяаг шийдэх эрхгүй. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригддаг юм бол нийт ард түмний санал асуулгаар ил тод, нухацтай ярьж байж шийдэх ёстой. -ОУВС-гийн хөтөлбөрт орох асуудал хойшилчихлоо. Үүнээс өөр ямар гарц байгаа гэж харж байна вэ? -ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудал энэ Засгийн газрын хувьд ердөө цорын ганц арга зам байсан. Үүнийгээ дутуу, дулимаг хийсэн явдалд би үнэхээр харамсаж байна. Үнэхээр л ажил хэргийн мэдлэг дутаад байна гэсэн үг шүү дээ. -Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар та ямар байр суурьтай явдаг вэ? - Монгол Улсад хүрээд ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ миний байр суурь маш тодорхой. Нэгэнт Үндсэн хуулинд газрын доорх баялаг нийт ард түмний өмч гэсэн бол ард түмэн түүнээс нь хүртдэг л байх ёстой. Тэр утгаараа “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэт”-ийн баялгаас ард түмэн хүртэх учиртай.
https://ikon.mn/n/100g
100h
Аэрофлотын онгоц хүчтэй доргиж, 27 зорчигчоо гэмтээжээ
Р.Төмөр, ikon.mn
05/02/2017 13:51:00
Москва хотоос Бангкокийг чиглэн ниссэн Аэрофлот компанийн онгоц гэнэтийн хүчтэй агаарын урсгалд орж, доргисноос 27 зорчигч хүнд гэмтэж бэртсэн байна. Даваа гарагийн шөнө онгоц Бангкокт буухаас 40 минутын өмнө энэ явдал болжээ. Зорчигчид онгоцны таазанд шидэгдсэн бөгөөд зарим зорчигчийн яс хугарсан байна. Аэрофлотын мэдээлснээр тус компанийн Боинг 777 онгоц урьдчилж мэдэх боломжгүй агаарын хүчтэй урсгалд орсон тул зорчигчиддоо бүсээ зүүхийг анхааруулж амжаагүй гэнэ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 24 нь орос, 3 нь тайланд үндэстэн байжээ. Тэдгээрээс 15 орос, 2 тайланд хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Онгоцыг туршлагатай баг жолоодож байсныг Аэрофлот компани мэдээлжээ. Зөвлөлтийн үед Аэрофлот компани ослоор дэлхийд тэргүүлдэг байсан ба зөвхөн 1973 онд 27 осол тохиолдож, 780 зорчигч амь үрэгдэж байсан гэдэг. Харин ЗХУ задарснаас хойш ослын хэмжээ буурсан ч 2008 онд ОХУ-ын Перм хотод газардах гэж байсан Аэрофлотын онгоц осолдож 88 зорчигч амиа алдаж байв. Jet Airliner Crash Data Evaluation Center байгууллагын 2017 оны судалгаагаар Аэрофлот нь 60 авиакомпаниас 37-д жагсжээ. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/100h
100i
"Чөтгөртэй ч хамаагүй нийлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонголт хийсэн"
Б.УЧРАЛ, iKon.mn
05/02/2017 14:08:00
Гэрэл зургийг MPA.mn АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал асуулгад оролцогчид өнөөдөр тус намын байранд бүртгүүлж байгаа билээ. Одоогоор Р.Амаржаргал, Лу.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нар бүртгүүлээд байна. Үүн дээр нэмэгдээд Буянгийн Жагаа буюу улс төрч, бизнесмэн Б.Жаргалсайхан өнөөдөр нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Би Ардчилсан намын гишүүн байсан. 1990 онд анх Ардчилсан намын гишүүн байсан хүн чинь энд сууж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд гишүүнчлэлээ есдүгээр сард сэргээлгэсэн. Хууль нь тийм байгаа юм чинь. Намуудын хууль, сонгуулийн хууль Үндсэн хуулиа нэлээн зөрчсөн байдаг. Уг нь хүн бүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байх ёстой. Өнөөдөр нийгмийн амьдралд гол үгүйлэгдэж байгаа юм нь хариуцлага, шударга ёс. Үнэхээр маш олон төрийн албан хаагчид зөвхөн төрөөс цалин авдаг мөртөө асар их хэмжээний мөнгийг офшор дансанд аваачаад хийчихсэн байх жишээтэй. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид асар их эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Энэ асуудлыг таслан зогсоохгүй бол Монгол Улс нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд унахаар байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж өрсөлдөх ажлыг сонгож явна. Монгол Улсын ерөнхийлөгчид хэн дэвшиж болох вэ гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Хүн бүр нэг юмыг бодох ёстой. Би хэн бэ, би ямар хүн бэ гэдэг асуудлыг бодож байж нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Ямар ч байсан офшор данс, элдэв хавтаст хэрэг миний хувьд байхгүй. Би Монгол Улсын хүний эрх, ардчилал, эрх чөлөөг хамгаалж явсныхаа төлөө шоронд орж байсан юм бий. Тендер, асар их мөнгө хөрөнгийг шамшигдуулсан хүмүүс ёс суртахууны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёсгүй. Энэ нь өөрөө Ардчилалыг гутааж байгаа хэрэг” гэв.
https://ikon.mn/n/100i
100j
Нийл Сакер: Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад ОУВС-ийн хөтөлбөрийг батална
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
05/02/2017 14:04:00
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа Д.Хаянхярваа даргатай хамт ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер мэдээлэл хийсэн юм. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер: "ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хөтөлбөр үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, хоёрдугаарт, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын баазыг бий болгох зорилготой юм. Монгол Улсын урт хугацааны төлвийн тухайд маш их боломж, нөөц байгаа гэж харж байна. Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа бид Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам, Монголбанкны холбогдох хүмүүстэй нягт хамтран ажилласан. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох бодлогыг боловсруулах чиглэлээр ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, банкны системийг идэвхжүүлэх зорилготой. Эдгээр бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд зээлийн хүүгийн түвшин ерөнхийдөө буурч, банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн зээлээ дахин олгох нөхцөл бүрдэх юм. Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээнүүд нь төсөв дээр голлон хэрэгжинэ. Төсвийн алдагдал маш их байгаа. 2016 оны төсвийн алдагдал ДНБ-ний 17 хувьтай тэнцсэн. Төсвийн алдагдал их байхын хэрээр их хэмжээний өр үүсч байгаа. Өр өндөр байна гэдэг нь төсвийн зарлагын ихэнхийг өрийн үйлчилгээнд зарцуулж байна. Өр өндөр биш байсан бол энэ их мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг өөр зүйлд зарцуулах боломжтой байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулан оруулж ирснийг бид бүрэн дэмжиж байгаа. Өнгөрсөн онд ДНБ-ний 17 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдлыг энэ онд 10.5 хувьд хүргэх зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн 2020-иод оны эхэн үед төсвийн алдагдалгүй болох зорилт дэвшүүлснийг бид дэмжиж байгаа. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд бодлогоор тохиргоо хийгдэж байгаа. Тохиргоотой холбогдуулан авч байгаа арга хэмжээнүүд болон гарч ирж байгаа тоонуудын өөрчлөлтийг Засгийн газартай тохиролцож баталгаажуулсан. Төсвийн бодлого дээр хийгдэж байгаа тохиргооны ихэнх хэсгийг төсвийн зарлага тал дээр хийгдэж байгааг онцолж хэлэх нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын зардлууд, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулахдаа зарлага их хийж байгаа. Үүнийг илүү сайн боловсруулж хийх ёстой юм. Ингэснээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэж харж байгаа. Төсвийн урсгал зардал дээр танах арга хэмжээ авагдсан. Жишээ нь төрийн албан хаагчдын тоог аажимдаа бууруулах бодлого тусгагдсан. Төсвийн бодлого дээр хийгдэж байгаа энэ тохиргооны 2/3 нь төсвийн зарлага тал дээрээ, 1/3 нь төсвийн орлого тал дээр байгаа. Шударга байдлыг хангах үүднээс нийгмийн халамжийн зардлыг бууруулаагүй. Татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь ядуу эмзэг бүлгийнхэнд ямар нэгэн ачаалал үүсгэхгүй байхаар тохиролцсон. Орлого тал дээр авч байгаа арга хэмжээний ихэнхи нь чинээлэг монголчуудад үйлчлэх юм. Ядуу эмзэг бүлгийнхэн орлого нэмэгдүүлэх арга хэмжээний нөлөөллийг амсахгүй гэж хэлж болно. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөөгүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Хувь хүний орлогын татвар шатлалтай болж байгаа. Энэ шатлал нь өндөр орлоготой хүмүүс өндөр татвар төлөхөөр зохицуулагдсан учраас бага орлоготой хүмүүст хувь хүний орлогын албан татвар ямар нэгэн нэмэгдэл үзүүлэхгүй. Тэгэхээр дундаж амьдралтай хүн татварын нэмэгдлийг өөр дээрээ амсахгүй гэж хэлж болно. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд валютын ханш тогтворжино, инфляцийн болоод хүүгийн түвшин буурна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжил дэвшилд хүрэх бүрэн нөөц бололцоогоо дайчлах бололцоо бүрдэнэ. Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг 8 хувьд хүрэх боломж бий. Ингэснээр хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ" гэсэн юм. "УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий" Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулсан юм. -Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад манай улсын зүгээс тавьсан хүсэлтийг хойшлуулсан. Үүний шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөнтэй холбоотой. Үүнийг дахин нягтлах хугацаа хэзээ бол? -Бид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад хөтөлбөрийг батална. -ОУВС-гийн зүгээс долоон төрлийн татварыг нэм гэсэн чиглэлийг өгсөн үү? -Бидний хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр маань хоёр талаасаа яригдаж байгаа гэдгийг байнга хэлж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудлууд дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан. -Уул уурхайн компаниудын мөнгийг дотоодын банкуудаар дамжуулах тухай асуудал гацаа үүсгээд байгаа. Энэ асуудлыг ОУВС яагаад дэмжихгүй байна вэ? -“Оюутолгой” тэргүүтэй уул уурхайн компаниудын мөнгийг Монголын банкуудаар дамжуулах тухай заалтыг ОУВС яагаад дэмжихгүй байна вэ. -Монгол Улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин гадаадын хөрөнгө оруулалттай аль болох олон компанид хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ нь эргээд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвартай сайн орчинтой болно гэдэгт итгэлтэй байна. -Татвар эмзэг бүлгийнхэнд биш чинээлэг давхаргад чиглэгдсэн гэдгийг та хэллээ. Гэхдээ Монгол Улс асар их уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байгаа мөртлөө бага татвар авч байна. Тухайлбал алтны татварыг нэмэгдүүлэх талаар гишүүд санал гаргаж байсан. Энэ асуудлыг хэлэлцсэн үү? -Алтны татварыг нэмэгдүүлэхээр алт олборлогчид татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Алт олборлогчдын татварын орчинг дэлхийн жишигт өрсөлдөхүйц түвшинд тогтоосноор алт олборлогчид өөрсдийн үйлдвэрлэл, орлогын хэмжээг үнэн зөв шударгаар мэдээлнэ. Үүний үр дүнд нөөц ашигласны Засгийн газарт төвлөрч буй орлогын хэмжээ сүүлийн үед нэмэгдсэн. Сүүлийн саруудад Монголын экспортолдог эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд нэмэгдсэн. Үүний үр дүнд Засгийн газарт илүү их орлого төвлөрч байгаа гэж ойлгож байна. -УИХ-ын тогтоол дахь хөрөнгө оруулалттай холбоотой заалтыг өөрчлөх эсвэл хүчингүй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ асуудал дээр ОУВС ямар байр суурьтай байгаа вэ? -УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулалттай холбоотой заалт тусгагдсантай холбоотойгоор ОУВС-гийн ажлын хэсэг макро эдийн засгийн түвшинд ямар үр дагавар гарах вэ гэсэн тооцоо судалгааг хийж байгаа. Тийм учраас одоогоор ямар нэгэн хариу өгөх боломжгүй. -ОУВС-гийн захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ? -Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.
https://ikon.mn/n/100j
100k
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр бүртгүүлсэн ЗУРГААН эрхэм
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/02/2017 15:08:00
Гэрэл зургийг mpa.mn Ардчилсан Намаас өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулж өглөө. АН-аас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд : Л.Болд Р. Амаржаргал Х.Баттулга Н.Алтанхуяг Б.Жаргалсайхан Д.Дорлигжав нарын зургаан гишүүн нэр дэвшихээр бүртгүүлжээ. /Бүртгүүлсэн дарааллаар эрэмбэлэв/ Сонгуулийн тухай хуулийн дагуу намууд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа өнөөдөр эхэлж байгаа. Ардчилсан намаас Eрөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж намын дотоод санал асуулга явуулахаар болсон. Санал асуулга маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр 10:00 цагаас эхлэн 20:00 цагт дуусгавар болно. Намынхаа гишүүдээс хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигчийг ардчилсан намын 8-р их хуралд нэрийг нь оруулан батламжилснаар тухайн гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-с нэр дэвших боломжтой болох юм. АН-ын VIII Их хурал ирэх Бямба гарагт Төрийн ордонд болно. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/100k
100l
ФОТО: Үндэсний бичиг үсгийн баяр "Бичгийн мэргэд" үзэсгэлэнгээр эхэллээ
Г.Мөрөн, iKon.mn
05/02/2017 15:38:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор зохион байгуулж байгаа ажээ. Үсэг бичгийн баярын хүрээнд, Монголчуудын бичиг үсгийн соёл, барын уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, монгол хэл соёлын асуудлаарх эрдэм шинжилгээний бага хурлууд, үе үеийн бичгийн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ болон уншигч зохиолчдын уулзалт зэрэг арга хэмжээ болох юм байна. БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Улс орон даяар үндэсний бичиг үсгийн баяраа тэмдэглэн, монгол бичгийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, ерөнхийлөгчийн зарлигт чухал ач холбогдол өгч байгаа нь талархууштай юм. Бид нэгдсэн зөв бичих дүрмийн тольтой байх, монгол хэлний цахим үгийн сангийн баазыг буй болгох, цахим хэл шинжлэлийг хөгжүүлэхэд чармайн ажиллаж байна. 2025 онд бид хос бичигтэй болно. Тиймээс монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд БСШУЯ болон холбогдох бусад байгууллагууд нягт хамтран ажиллах хэрэгтэй” хэмээв. Үсэг бичгийн баярт зориулсан “Бичгийн мэргэд”-цуврал үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд тавдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох юм. Гэрэл зургийг mpa.mn Үзэсгэлэнд Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор, профессор, Академич Лувсандоржийн Болд Шинэлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам Монгол Улсын Гавьяат багш, Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаян Шинжлэх Ухааны доктор, профессор Жамсранжавын Санжаа Шинжлэх Ухааны доктор, профессор Балдандоржийн Сумьяабаатар Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, Академич Домийн Төмөртогоо Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Жавзангийн Цолоо Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, Академич Далантайн Цэрэнсодном Монгол Улсын Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн нарын ахмад эрдэмтний хөрөг зураг, тэдэнд хадгалагдаж буй ховор хуучин эд зүйл болон ном зохиол, гэрэл зургийн сан, судалгааны бүтээлийг дэлгэн толилуулж байна. Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт Үндэсний номын санд эхэлнэ. “Бичгийн мэргэд” үзэсгэлэнгийн гэрэл зургууд Гэрэл зургийг Mpa.mn /Г.Өнөболд/
https://ikon.mn/n/100l
100m
Монгол төгрөгийн 3.8 жилийн насыг уртасгахад ТАНЫ ТУС ХЭРЭГТЭЙ
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
05/02/2017 15:14:00
Гэрэл зургийг MPA.mn Халаасанд тань явж буй төгрөг бүр манай улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, эдийн засгийн баталгаа гэдгийг мэдэх үү? Та эх орондоо хайртай л бол Чингис хаан, Их жанжин Д.Сүхбаатарын зурагтай мөнгөн тэмдэгтээ ч мөн адил хайрлах хэрэгтэй. Учир нь мөнгөн тэмдэгтийг бүтээхэд багагүй зардал, хөдөлмөр шингэсэн байдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтээ урж тасдах, бохирдуулах, хуурамчаар хэвлэх, дээр нь зурж бичих, тэр ч бүү хэл шашны зан үйлд ашиглах зэрэг хариуцлагагүй үйлдэл ихсэх болжээ. Энэ нь монгол төгрөгийн дундаж насыг 3.8 жил буюу бага хугацаатай болгож байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байдаг. ГРАФИК: Монгол төгрөгийн дундаж нас, дэвсгэрт бүрээр, 2016 он Эх сурвалж: Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газар, 2016 Энэ асуудалтай холбоотой Монголбанкнаас өнөөдөр “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяны /05.01-07.01/нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөнгөн тэмдэгтийн нөөц, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй Монголбанкны энэхүү аян иргэдийн ухамсрыг сэргээж, мөнгөн тэмдэгтээ хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох, мэдлэг мэдээлэл олгох зорилготой ажээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд их сургуулийн оюутан, 10 жилийн сурагч, салбарын мэргэжилтнүүд гээд өргөн хүрээний төлөөлөл оролцсон юм. "Дэлхий даяар мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал цоо шинээр тавигдаж байна" Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төв банкны хувьд мөнгөн тэмдэгттэй холбоотой зардал арилжааны банкуудынхаас арай их байдаг. Арилжааны банкуудын хувьд мөнгөн тэмдэгтийн удирдлагын зардал зэрэг бий. Уг асуудлаар түвшин түвшиндээ өөр ойлголттой байна. 21 дүгээр зуун гарснаас хойш дэлхий даяар мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал цоо шинээр тавигдаад байгаа юм. Эргээд харахад зардал хэмнэх талаасаа үүсч байгаа гол асуудал нь өнөөдөр бидний ярьж буй мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ юм. Тиймээс бид арилжааны банкуудтайгаа хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ асуудлыг олон нийтэд зөвөөр ойлгуулж, зөв, соёлтой хэрэглээг нэвтрүүлснээр арилжааны банкуудын хувьд ч тэр, Төв банкны хувьд ч тэр мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал илүү боловсронгуй болно” гэв. "Шашин номын зан үйлд багц багцаар нь мөнгөн тэмдэгт ашиглах тохиолдол асар их газар авчээ" Гэрэл зургийг MPA.mn Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн талаар тавьсан илтгэлдээ Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг “Мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэг ажиллагаа өөрөө зардал өндөртэй. Хамгийн том зардал Монголбанкинд ирдэг. Монгол Улс мөнгөн тэмдэгтийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэргүй учраас гадаадад үйлдвэрлүүлж, тээвэрлэн авчирна гэдэг зардал өндөртэй. Гүйлгээнд гаргасан мөнгийг боох, баглах, муудсаныг нь устгаж, ахиад гүйлгээнд гаргах, хадгалах, хамгаалах зэрэг олон ажил бий. Cүүлийн жилүүдэд лус савдаг аргадах, шашин номын зан үйлд багц багцаар нь мөнгөн тэмдэгт ашиглах тохиолдол асар их газар авч байна. Шашны зан үйл хийх нь хувь хүний асуудал ч гэлээ цоо шинэ мөнгөн тэмдэгтүүд газарт булж байгаа нь зохисгүй юм. Өөр зүйл хийх хэрэгтэй. Төгрөг манай улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлыг илэрхийлэх үнэт зүйл юм. Ийм үнэт зүйлээ хайрлан хамгаалах хэрэгтэй” гэдгийг анхааруулсан юм. Мөнгөн тэмдэгтийн зүй бус хэрэглээ: Хиртэй бохир гараар барих, Олон давхар нугалж хадгалах, Оймс гутлын түрийнд нугалж хийх, Зах дээр мах, жимс барьсан гараараа мөнгөн тэмдэгтийг бохирдуулах, Мөнгөн дэвсгэрт дээр зурж бичих, Шашны зан үйлд их хэмжээгээр хэрэглэж булах, үрэгдүүлэх, шатаах. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн насыг уртасгаж, эдийн засаг, соёлын эерэг өөрчлөлт авчрахад иргэн таны тус их. Тиймээс өнөөдрөөс эхлэх мөнгөн тэмдэгтдээ хүндэтгэлтэй хандаж, дээрх зохисгүй үйлдлүүдийг гаргахгүй байхыг уриалж байна.
https://ikon.mn/n/100m
100n
“Дөл” тэмцээний шилдгүүд тодорлоо
ikon.mn
05/02/2017 15:25:00
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилгоор II үе шаттайгаар зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа. Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 124 дугаар сургуулийн “Цасны барс” баг Дэд байранд Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн “Сүлд” баг Гутгаар байранд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг Тусгай байранд Сүхбаатар дүүргээс 11 дүгээр сургуулийн “Цэгц-11” багууд шалгарч, цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, мөнгөн шагналаар шагнууллаа Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцсон нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2,000 гаруй сурагчдаас дүүргээсээ шалгарсан дараахь 9-н багийн тамирчид оролцсон юм. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн “Сүлд” баг Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн “Дуулга” баг Сонгинохайрхан дүүргийн 124 дугаар сургуулийн “Цасны барс” баг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн “Цэгц-11” баг Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн “Цэгц” баг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг Багануур дүүргийн 66 дугаар сургуулийн “Соёмбо” баг Налайх дүүргийн Чандмань сургуулийн “Чандмань” баг Багахангай дүүргийн Багахангай цогцолбор сургуулийн “Ялалт” багууд дүүргээсээ шалгарч, нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорилоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.
https://ikon.mn/n/100n
100o
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/02/2017 16:59:00
Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийг танилцуулж байна. /Цагаан толгойн үсгийн дарааллаар/ Нэр дэвшигч Н.Алтанхуяг Гэрэл зургийг mpa.mn Норовын Алтанхуяг нь Монгол улсын улс төрч, тус улсын 27 дахь ерөнхий сайд юм. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Боловсрол: МУИС-ыг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. Ажлын туршлага: 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд МУ-ын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон. 2009 оны 10 сарын 28-нд ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр 8 сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан. Нэр дэвшигч Р.Амаржаргал Гэрэл зургийг mpa.mn Ринчиннямын Амаржаргал нь 1961 оны 2 сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. Амаржаргалын эцэг Д.Ринчинням жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул ба эх Б.Янжин нь эм зүйч. Боловсрол: 1978 онд Нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургуулийг төгсөж, мөн ондоо Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд элсэн оржээ. 1982 онд тус сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн. Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг 1993 онд Улаанбаатарт тус тус дүүргэсэн. Амаржаргал нь Британийн зөвлөлөөс олгодог Чевингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 оноос 1995 оны 2 жилийн хугацаанд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Эрдмийн зэргийн судалгааны ажилдаа Монгол улсад эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойшхи дөрвөн жилийн үйл явцыг дүгнэн шинжилсэн нь улс орны хөгжлийн стратегийг тодорхойлоход эдүүгээ ч ач холбогдолтой байгаа билээ. Ажлын туршлага: 1999 оны 11 сард Р.Амаржаргал засгийн эрх барьж буй Ардчилсан Холбоо эвслийн нэг нам болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар сонгогдож байсан юм. 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсон. 2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин 3 дахь удаагаа, 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж тус дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдон ажилласан. 1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газарт гадаад хэргийн яамны сайд, Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, ардчилсан засгийн газрын 5 дахь тэргүүнээр 1999 оны 7 сард Р.Амаржаргал 38 настайдаа томилогдсон. Нэр дэвшигч Х.Баттулга Гэрэл зургийг mpa.mn Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн юм. Боловсрол: 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн. 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин 1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач 1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал 1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал 1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль Нэр дэвшигч Л.Болд Гэрэл зургийг mpa.mn Лувсанвандангийн Болд 1961 оны 10 сарын 4-нд төрсөн. Монголын улс төрч, бизнесмэн юм. Улсын Их Хурлын гишүүн. Урлаг судлаач Лувсанвандангийн том хүү тэрбээр Бодь группын үүсгэн байгуулагчдын нэг. Боловсрол: Тэрээр 1979 онд Улаанбаатар хотын арван жилийн 23-р дунд сургуулийг төгсөөд Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд Сургуульд суралцаж, 1983 онд дүүргэсэн. Ажлын туршлага: Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагчаар ажиллаж байгаад 1989 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсон, Үндсэн Хуулийг батлалцсан байна. 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүнээр ажиллаж байгаад Бодь интернэшнл компанийг байгуулан ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв. 1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. 2000 оны сонгуульд ялагдсаныхаа дараа бизнесийн салбарт буцаж орон, Голомт банкны ТУЗ-ийн дарга, Монголын банкны холбооны ерөнхийлөгч болжээ. 2004 онд төрийн албанд эргэн ирж, Ашигт малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 оноос С.Баяр, С.Батболдын засгийн газруудад Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байжээ. 2012, 2016 онд Хан-Уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. 2012-2014 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Нэр дэвшигч Д.Дорлигжав Гэрэл зургийг mpa.mn Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Боловсрол: 1967-1975 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургууль. 1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум. 1980-1983 онд ЗХУ-ын Москва хотын “Цэргийн улс төрийн” дээд сургууль. 1983-1987 онд МУИС-ын НУФ-ын “хууль”-ийн ангид суралцсан. Мэргэжил: Хуульч, мал зүйч мэргэжилтэй. Ажлын туршлага: МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн Засгийн газрын шадар сайд Батлан хамгаалах яамны сайд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ардчилсан намын дарга Ерөнхий сайдын зөвлөх Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Улсын Ерөнхий прокурор Хууль зүйн сайдаар тус тус ажиллаж байжээ. Нэр дэвшигч Б.Жаргалсайхан Гэрэл зургийг MPA.mn Базарсадын Жаргалсайхан 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Боловсрол: 1977 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль 1982 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль физикч мэргэжлээр тус тус төгссөн. Мэргэжил: Физикч мэргэжилтэй. Ажилласан байдал: 1982-1984 онд "Говь" ХХК-д ажилтан 1984-1988 онд Хувиараа бизнес эрхлэгч 1988-1989 онд "Буян" хоршооны захирал 1989-2004 онд "Буян" ХХКомпанийн захирал 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2006 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан.
https://ikon.mn/n/100o
100p
Тайчи мастерыг зодсон тулаанч бусад күнфү мастеруудыг ирүүлд дууджээ
Р.Төмөр, ikon.mn
05/02/2017 15:45:00
Өнгөрсөн долоо хоногт Хятадын уламжлалт Тайчи бие хамгаалах урлагийн мастерыг нээлттэй тулаанд урьж, 10 секундэд ялсан холимог тулааны тамирчин бусад мастеруудыг мөн ирүүл тулаанд дууджээ. Пүрэв гарагт Хятадын Сичуань мужийн Чэнду хотод болсон тулаанд холимог тулааны спортын тамирчин Шу Шяодон уламжлалт зодооны мастер Вэй Лэйг ялсан нь хятадын олон нийтийн дунд өргөн маргаан дэгдээсэн юм. Хятадуудын дунд орчин үеийн тулааны арга техник, хятадын уламжлалт тулааны урлаг хоёрын аль нь илүү вэ гэдэг асуулт тавигдаж байна. Энэ тухай холбоотой мэдээнээс үзнэ үү. Даваа гарагт Шу Шяодон өөрийнх нь нээлттэй урилгыг хэд хэдэн кунфу мастер хүлээж авсан тухай “The Beijing News” сонинд ярьжээ. Тэрээр өөрийгөө “тэдэнтэй тулалдахад бэлэн” гэж хэлсэн байна. Шу хэд хэдэн мастерт нээлттэй урилга явуулж, бүр заримыг нь 2-3-тай зэрэг тулалдаж ялна хэмээн ам алджээ. Шугийн доромжилсон утгатай үгэнд уурссан мастерууд Шуд “хичээл заана” гэж орон нутгийн хэвлэлүүдэд ярьсан байна. Тэдний дотор тайчи урлагийн бусад урсгалын төлөөлөгчдөөс гадна Шаолиний кунфу мастер ч байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт ялагдсан мастер нь Тайчигийн Ян урсгалын төлөөлөгч ажээ. Энэ урсгал нь удаан бөгөөд тайван хөдөлгөөнтэйд тооцогддог гэнэ. Шу Шяодон эдгээр уламжлалт урлагийн төрлүүдийг тулааны практикт ашиглах боломжгүй, зөвхөн дасгал төдий гэж үздэг байна. Тиймээс хэд хэдэн тулааны дараа хятадууд уламжлалт бие хамгаалах урлаг нь бодит түүх, эсвэл үлгэр домог болохыг мэдэх ажээ. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/100p
100q
ФОТО: III эмнэлгийн урд талбайг тохижуулж дууслаа
ikon.mn
05/02/2017 16:05:00
Гэрэл зургийг mpa.mn П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн үүдний хэсгийн 818 м.кв талбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Хотын дарга С.Батболд “Би 14 хоногийн өмнө энэ хэсгийн тохижилтын ажилтай танилцаад явсан. Өнөөдөр бэлэн болоод нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг газар. Өнгөрсөн аравдцугаар сард авто машины зогсоолын асуудлыг шийдсэн. Өнөөдрийн энэ тохижилтын ажил 2017 оны хаврын хот тохижилтын хамгийн эхнийх нь учраас бид ийнхүү ач холбогдол өгч албан ёсоор нээж байгаа юм. 2017 онд эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана. Бидний дараагийн тохижуулах газар бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байх болно. Түүнчлэн X хороолол орчмын авто замын хойд талын талбайг авто машины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж бүхий иж бүрнээр тохижуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ гудамж дагуу байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гаднах тохижилт, хаягжилтын нэгдсэн стандарт мөрдүүлнэ. Уг ажлыг ирэх зургаадугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв. Гэрэл зургийг mpa.mn Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Явган хүний зам, ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, авто машины зорчих хэсгүүдийг цогцоор нь шийдэж, тохижуулж байна. Энэ жил Улаанбаатар хотын ногоон байгууламжид цогц бодлого гарган ажиллаж байгаа. Ногоон байгууламжийг аль болох байгалийн шилмүүст, өндөр модоор сэлгүүлэн тарьж байгаа юм. Энхтайваны өргөн чөлөөнөөс Таван шар, Бага тойруу, Сансарын тойрог, Соёлын төв өргөө орчмын гудамж талбайг ийнхүү цогцоор нь тохижуулахын зэрэгцээ төвийн 6 дүүргийн нэг орон сууцыг сонгоод бичил тохижилтыг хийнэ” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/100q
100r
ТАНИЛЦ: Хамгийн эрэлттэй ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДЫН МЭДЭЭЛЭЛ
А.Үлэмж, iKon.mn
05/09/2017 11:38:00
2017 онд нийт 24 зуслан хүүхдүүдийг амраах саналаа Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Газарт ирүүлжээ. Ихэнх зуслангуудын эхний ээлж зургаадугаар сарын эхээр эхлэх аж. Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн Газраас гаргасан энэ зун ажиллах, хүүхдүүдийн хамгийн их явдаг, зуслангуудын талаарх мэдээллийг хүргэе 1. Сонгино хайрхан дүүрэг ОУХНайрамдал төв Байршил: СХД-ийн Баянголын ам Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 02-ноос эхний ээлж эхлэж сүүлийн ээлж наймдугаар сарын 25-нд дуусна. Үнэ: 149,500-327,000 төгрөг /тухайн ээлжээс шалтгаалж өөр төлбөртэй/ Холбогдох хаяг: nairamdal.mn Нарс зуслан Байршил: СХД-ийн Толгойтын баруун салаа "Баян Согоот"-ын ам Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 12-нд эхлээд наймдугаар сарын 24-нд дуусна Үнэ: Өдрийн 25,000-27,000 төгрөг Холбогдох утас: 99096109 Хүүхдийн багтаамж: 180-240 2. Сүхбаатар дүүрэг Маргаашийн хөгжил зуслан Байршил: Улаанбаатар хотын төв цэгээс 26 км зайнд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Сэлбэ зуслангийн Гүнжийн аманд Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын дундаас эхэлнэ Үнэ: Одоогоор тодорхойгүй Холбогдох утас: 9910-7986 Ундраа зуслан Байршил: Улаанбаатар хотоос 30 км, Хандгайтын амнаас зүүн тийш 3 км-ийн зайд Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ Үнэ: 160,000 төгрөг /нэг ээлж/ ​Холбогдох утас: 9907-2318 3. Баянзүрх дүүрэг Сансар зуслан Байршил: Улаанбаатар хотоос 38 км зайтай, БЗД-ийн Гачууртын Шар хоолойн аманд Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхэлнэ Үнэ: 162,000 төгрөг Холбогдох утас: 99927-9292 Галакси зуслан Байршил: Улаанбаатар хотоос 28 км зайд БЗД Гачуурт Баянтөхөмийн ам Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 9-нд эхлээд наймдугаар сарын 11-нд дуусна Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/ Холбогдох утас: 9902-6644 Хүүхдийн багтаамж: 180-200 4. Налайх дүүрэг Нарлаг зуслан Байршил: Мэлхий хадны ойролцоо Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 8-наас эхэлнэ. Үнэ: Нэг ээлж /6-7 хоног/ 165,000 төгрөг Холбогдох утас: 9908-3378 Хүүхдийн багтаамж: 180-240 Жавхлант зуслан Байршил: Хотоос 63 км, Мэлхий хадны ойролцоо /Нарлаг зуслангийн хажууд/ Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 9-нөөс эхэлнэ Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/ Холбогдох утас: 9609-7985 Хүүхдийн багтаамж: 200-280 Өгөөмөр Заан зуслан Байршил: Тэрэлжийн ам, УБ хотоос 55 км зайд оршдог. Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхэлнэ Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/ Холбогдох утас: 9191-0192 Хүүхдийн багтаамж: 250-300 5. Багануур дүүрэг Тэмүүлэл зуслан Байршил: Багануур дүүргийн төвөөс 17 км Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ Үнэ: одоогоор тодорхойгүй Холбогдох утас: 9562-8087 Хүүхдийн багтаамж.100-150 Дээрх зуслангуудаас гадна хувийн хэвшлийн хэд хэдэн зуслан ч мөн үйл ажиллагаа явуулах юм байна. Үүнд "Ирээдүйн эзэд", Төв аймагт Цагааннуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор гэх мэт зуслангууд орж байгаа юм. Цоглог зуслан (англи хэлний сургалттай зуслан) Байршил: Төв аймгийн 290-р өртөө Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ Үнэ: 10 хоног 250,000 Холбогдох утас: 8800-8870 Шонхор зуслан (цэрэгжүүлсэн спорт амралтын зуслан) Байршил: Улаанбаатар хотоос 130 км зайд оршдог учир галт тэргээр аялан очно Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 12-ноос эхэлнэ Үнэ: өдрийн 25,000-30,000 Холбогдох утас: 8800-8870 Хайрын билэг зуслан (спорт зуслан) Байршил: Цонжин болдог Чингис хааны морьт хөшөөний зүүн талд Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ Үнэ: өдрийн 22,000-25,000 Холбогдох утас: 9511-3330 Мөрөөдөл зуслан Байршил: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хэнтий нурууны баруун өмнөд салбар уулсад далайн төвшинөөс дээш 1200м өндөрт Түшээ гүн Баянголын үзэсгэлэнт хөндийд байрладаг Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхэлнэ Үнэ: 8 өдрийн 200,000 Холбогдох утас: 11-312895
https://ikon.mn/n/100r
100s
МАХН-ын өрсөлдөгчид тавдугаар сарын 5-нд тодорно
Г.Мөрөн, iKon.mn
05/02/2017 16:48:00
Гэрэл зургийг Mpa.mn Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь өнөөдөр гардуулан өгсөн. Монгол Ардын Намаас нэр дэвшигчид маргааш тодорхой болох юм. Харин МАХН-ын сонгуульд нэр дэвшигчид тодорхойгүй байгаа. Энэ талаар холбогдох албаны хүнээс асуухад "Монгол Ардын Хувьсгалт Намын VI бага чуулган хаалттай болж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна" хэмээн тайлбарлалаа. Монгол Ардын Хувьсгалт Намын бага чуулган тавдугаар сарын 5-ны өдөр болох юм байна.
https://ikon.mn/n/100s
100t
Нийслэлийн Газрын алба иргэдэд ажлаа танилцуулна
www.ulaanbaatar.mn
05/02/2017 16:57:00
2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийт агентлаг, харьяа газрууд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ. Энэ дагуу нийслэлийн Газрын алба 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр иргэдэд ажлаа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Газрын албанаас дараах үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Газар өмчлөлийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ: Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан Газар өмчлөлийн шийдвэрүүд тараана Иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл авна Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй нь үнэн тодорхойлолт гаргаж өгөх Газар өмчлөлийн талаар танилцуулга хийнэ Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бичиж иргэдэд олгоно Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ: Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн нэхэмжлэл бичнэ Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд мэдээлэл өгнө Газрын төлбөртэй холбоотой хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө өгнө Газрын кадастрын чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ: Иргэдэд кадастрын зургаар үйлчилнэ Газар эзэмших эрх нь барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа олгоно Газар эзэмшүүлэх, ашиглуулах чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ: Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой материал бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт хүлээн авна Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авна Газар эзэмших эрхийн талбайн хэмжээн зориулалт өөрчлөх, эдэлбэрийн хэлбэр, байршил, оноосон нэр өөрчлөх тухай хүсэлт хүлээн авна Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэл хийнэ Газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлнө Газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа өгнө Иргэдэд газрын харилцааны чиглэлээр тайлбар, мэдээлэл өгч ажиллана гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
https://ikon.mn/n/100t
100u
Эм хайх нэгдсэн систем Монголд анх удаа
СУРТАЛЧИЛГАА
05/03/2017 09:01:00
Эм бол аливаа өвчнийг анагаагч гэдгийг хүн бүр мэднэ. Тун нь таарч “бай”-гаа оносон эм бүр өвчинд шаналсан хэн бүхэнд аз жаргал бэлэглэдэг нь эргэлзээгүй. ......Энэ эмийг олоод өгөөч? Маш яаралтай энэ эмийг олох хэрэгтэй байна туслаач? Хаана зарагдаж байгаа бол? хаана очвол авч болох вэ? яг одоо надад хамгийн ойр эмийн сан хаана байгаа бол? гэх мэт олон асуултыг эм яаралтай хэрэгтэй болсон хүн болгон шахуу асуудаг. Гэвч энэ талын үнэн зөв, шуурхай мэдээллийг авах боломж ч хомс байгаагаас цаг алдах, баталгаагүй, хуурамч эм авч, эдийн засаг, бие эрхтэн, амь насаараа ч хохирох тохиолдол гардаг. Эм хайхтай холбоотой олон асуултанд нэг дор хариулт өгч таны үнэт цагийг хэмнэж чадах нэгэн системийг Интернэт үйлчилгээ үзүүлэгч Мэйжикнэт компаний хамт олон Монголд анх удаа бүтээснээ танилцуулж байна. Мэйжикнэт ХХК 2016 оны 12 дугаар сараас эхлэн нэвтрүүлсэн эрүүл мэндийн боловсролын мэдээ, мэдээлэл, маркетингийн www.hedu.mn вэб хуудсаараа дамжуулан энэхүү эмийн хайлтын нэгдсэн системийг ажиллуулж эхэллээ. Эмийн хайлтын нэгдсэн систем нь зөвхөн аль нэгэн эмийн сангийн талаарх мэдээлэл бус нийт эмийн сангуудын мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж байгаагаараа онцлог бөгөөд эмийн мэдээллийн салбарт анхных болж байгаа юм. Эл системийг ашигласнаар та хайж байгаа эм тань хаана, аль эмийн санд зарагдаж байгаа талаар болон эмийн тайлбар, эмийн сангийн байршил, танилцуулга зэрэг мэдээллийг компьютерийнхээ ард сууж байгаад цогцоор нь авах юм. Түүнчлэн яг одоо өөрийнхөө байгаа газарт хамгийн ойр байрлах эмийн сангийн байршлын тухай мэдээллийг ч нэг дороос авах боломжтой болно. Эмийн хайлтын нэгдсэн системд одоогоор зах зээлдээ тэргүүлэгч Монгол эм Импекс, Тавин ус, Астра фарм, Монгол фарм, Энто зэрэг шилдэг компаниуд нэгдээд байна. Улаанбаатар хот төдийгүй орон нутагт салбартай, манай гишүүн байгууллагуудын хэн нэгэнд нь таны хайсан эм заавал байгаа гэдэгт итгээрэй. Манай мэдээллийн санд нэгдэж, зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах хүсэлтэй хэн бүхэнтэй бид хамтран ажиллахадаа таатай байх болно. Танд, болон ойр дотны хэн нэгэнд тань эм яаралтай хэрэгтэй байгаа бол яг одоо www.hedu.mn хаягт байрлах хайлтын системийг ашиглаад үзээрэй. Хайсан эмээ хамгийн хурднаар- Монголын эмийн анхны нэгдсэн хайлтын систем Фэйсбүүк
https://ikon.mn/n/100u
100v
ФОТО: АН-ын байрны гадаа иргэд жагслаа
ikon.mn
05/02/2017 17:41:00
Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр АН-ын гадаа цуглаж, жагсаал зохион байгууллаа. Цугласан иргэд "Ард түмнийг хохироосон хариуцлагаа хүлээ, Амьдралаа буцааж авмаар байна Бат-Үүл дарга аа, Иргэдийг хохироосон хариуцлагаа ухамсартайгаар хүлээн зөвшөөр" зэрэг бичигтэй уриа лоозон барьсан байв. Тэд мөн Д.Арвиныг "Их өргөө" ХХК гэрээний үүргийг биелүүлж, сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийг харьяаллаар нь ялгаварлах байдлыг зогсоохыг шаардсан байна. Жагсаалын фото Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/100v
100w
КАПИТАЛ БАНК Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарлаа
СУРТАЛЧИЛГАА
05/02/2017 17:05:00
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас 2017 оны 04 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын хөгжил, цэцэгжилт, их бүтээн байгуулалт болон ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулж буй 75 ААН-г шилдгээр тодруулсан байна. 27 жилийн түүхтэй Монгол улсын банк санхүүгийн салбарт тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж ирсэн арилжааны анхны банк болох Капитал банк нь 2016 оны санхүүгийн тайлант жилд Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан даатгуулагчийн тоогоор, Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж, шимтгэл төлөлтөөр, даатгуулагчийн тогтвортой байдал, өсөлт, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт зэрэг үзүүлэлтээр тус тус тэргүүлэн, хуулиар хүлээсэн “Ажил олгогчийн үүргээ” амжилттай хэрэгжүүлэн ажиллаж “НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА”-р шалгарлаа.
https://ikon.mn/n/100w
100x
БНХАУ-д нэг жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг залуу эрдэмтэн” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ikon.mn
05/02/2017 17:22:00
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Шинжлэх ухааны академийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, профессор Бай Чуньли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд энэ удаагийн айлчлал хоёр улсын шинжлэх ухааны байгууллага хооронд төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр “БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ. Хоёр тал Монголын залуу эрдэмтэн судлаачдыг Хятад улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад зургаадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг залуу эрдэмтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрч чадсан. Мөн хоёр тал шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгааг дэмжих байгаагаа хэллээ. БНХАУ-ын ШУА-ийн хүрээлэнгийн зүгээс Дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байгаа цөлжилт, цэвдгийн асуудлаар болон нүүрс, нүүрснээс шингэн түлш, нүүрсний хий боловсруулах хамтарсан судалгаа хийх асуудлаар ярилцаж байгаа гэв. Монгол Улсын хувьд нэн чухал хэрэгцээтэй байгаа, эдийн засгийн гол хөшүүрэг болохуйц нүүрс, нүүрснээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах ажлыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийдэг хүрээлэнгийн захирлууд байгаа нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/100x
100y
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барина
ikon.mn
05/02/2017 17:38:00
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.02/ хуралдаанаас гаргасан шийдвэр- БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн баталлаа. Хөдөө аж ахуй, зам барилга, эрүүл мэнд, боловсролын салбарын 10 төсөлд хөнгөлөлттэй зээлийг зарцуулна. Энэ удаад “Аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах” төслийн хэмнэгдсэн хөрөнгөөр “Тосонцэнгэл-Улиастай” чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барих төсөлд ашиглахаар Хятадын талтай тохиролцсоны дагуу Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж шинэчлэн баталлаа. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/100y
100z
Засгийн газрын хуралдаанаас “Ховд дулааны станц” компани байгуулахаар шийдвэрлэлээ
ikon.mn
05/02/2017 17:46:00
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.02/ хуралдаанаас гаргасан шийдвэр- “Талын зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулна “Талын зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг хэлэлцэн дэмжив. 2013 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш дотоод, гадаад бодлогын стратегийн чиглэлээ болгож, дэлхийн улс орнуудыг энэ санаачилгад нэгдэхийг уриалж хамтран ажиллаж байна. Энэ нь Зүүн Азийн 11 улс, Баруун Азийн 18, Өмнөд Азийн найм, Төв Азийн тав, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн долоо, Төв болон Зүүн Европын 16 нийт 65 улс болон бүс нутгийг хамарсан стратегийн томоохон санаачилга юм. Энэ санаачилга нь бодлогын зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар холбогдох, худалдаа, санхүү, иргэдийн харилцаа холбоо зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой. Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. 1,150 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж байна Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үүрэг бүхий “Ховд дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт үйлдвэрлэл хөгжиж, хүн амын тоо нэмэгдэн, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууц олноор бий болохын хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Иймээс аймгийн төвийн дулаан хангамжид техник технологийн шинэчлэл хийж, мэргэжлийн байгууллагын бодлого, шуурхай удирдлагаар хангахын тулд станцыг байгууллаа. Манай улсын 2012-2014 оны төсвийн нийт 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн төв Жаргалан суманд шинээр 36 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны станц, дулааны төв шугам, дулаан дамжуулах төвүүд шинээр баригдсан. Мөн хэрэглэгч хүртэлх дулааны салбар шугам сүлжээ шинээр баригдан 2014 онд барилга угсралтын ажил нь дуусч, эрчим хүчээ өгч эхэлсэн юм. Өмнөх “Ховд аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь аймгийн төвийн төсвийн 21 байгууллага, 60 орчим аж ахуйн нэгж, 1,150 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж байна Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/100z
101
Улаанбаатар төмөр замын ирээдүйн хөгжлийн талаар ярилцлаа
ikon.mn
11/05/2013 18:04:00
“Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал Төрийн ордонд боллоо. “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов тэргүүтэй төлөөлөгчид энэ хуралд оролцож, дараа нь УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулсан УИХ дахь Транзит тээвэр, логистикийн ажлын хэсгийн гишүүд болох Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, МАХН-МҮАН-ын эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг болон М.Батчимэг, Д.Зоригт нарын гишүүдтэй уулзсан юм. “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал боллоо Уулзалтыг нээж ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хэлэхдээ, биднийг ОХУ-д Парламент хоорондын албан ёсны айлчлал хийх үеэр Оросын Төмөр замын удирдлагуудтай эхлүүлсэн ажил хэрэгч ярилцлага өнөөдөр энд манай УИХ дахь ажлын хэсгийн уулзалтаар үргэлжилж байна. Монгол оронд хүрэлцэн ирж, өнөөдрийн олон улсын хуралд идэвхтэй оролцохын зэрэгцээ ийнхүү ажлын хэсэгтэй уулзах цаг зав гаргасанд талархаж байна гэдгээ илэрхийллээ. “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал боллоо Ноён Морозов, Монгол Улсын Их Хурал хоёр орны тээврийн салбар дахь хамтын ажиллагааны хөгжил, дэвшлийг дэмжин ажлын хэсэг тусгайлан байгуулж ажиллаж байгаад талархаж байна гээд Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх арга зам, цаашдын хөрөнгө оруулалт, төлөвлөгөөний талаар санал бодлоо илэрхийллээ.
https://ikon.mn/n/101
1010
МЭДЭГДЭЛ
ikon.mn
05/02/2017 17:55:00
Гэрэл зургийг mpa.mn АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Мэдээллийн үеэр О.Магнай нь, Засгийн газар 7 концессын гэрээ шинээр байгуулсан, сайд нартаа хувааж өгсөн мэтээр илт ташаа мэдээлэл түгээж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан хууль, дүрмийн хүрээнд ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, зарим хувь хүний нэр хүндэд халдлаа. Бодит байдал дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар нь барих-шилжүүлэх төрлийн нийт 7 Концессын гэрээг байгуулж, төрийн бодлогыг үргэжлүүлсэн бөгөөд үүний 6 нь өмнөх Засгийн газруудын тогтоол, шийдвэрээр эрх олгож, Концессын жагсаалтад багтсан, урьд өмнө ажлаа эхлүүлчихсэн төслүүд юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан тухайн үеийн Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж, эдгээр гэрээг байгуулахдаа Концесс эзэмшигчийг огт солиогүй, бүх гэрээний үнийн дүнг нэг ч төгрөгөөр өсгөөгүй. Харин Концессын эргэн төлөх хугацааг хойшлуулж, 3 Концессын төслийн анхны өртгийг бууруулж, улсын төсөвт ирэх дарамтыг бууруулсан болно. Иймд улс төрийн явцуу эрх ашгийн төлөө улс орны бүтээн байгуулалтыг хойш татах гэсэн, Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, зарим хувь хүний нэр хүндэд улс төрийн зорилгоор санаатай халдаж буй удаа дараагийн үйлдлээ зогсоож, уучлалт гуйхыг АН, түүний удирдлагуудаас шаардаж байна. Зарим Концесст эрх олгосон, жагсаалтад багтаасан, гэрээг байгуулсан цаг хугацааны товчоо: Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 213 дугаар тогтоолоор тус төсөлд Концессын гэрээ байгуулах эрх олгосон. Ажил нь 70 хувийн гүйцэтгэлтэй учир уг тогтоолыг хэрэгжүүлж, Концесс эзэмшигчтэй нь гэрээ байгуулж, эргэн төлөх хугацааг 2018 он байсныг 2020 оноос төлж эхлэхээр гэрээлсэн. Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Концессын гэрээ байгуулах эрх олгосон. Төслийн нийт өртөг анх 39 сая ам доллартай тэнцэх төгрөг байсныг 35,9 сая ам доллартай тэнцэх төгрөг болгон бууруулж, эргэн төлөлтийг 2020 болгож хойшлуулсан. Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын төсөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын 296 дугаар тогтоолоор Концессын эрх олгож, гэрээг байгуулсан байсан. Концессын эзэмшигчийн хүсэлтээр өмнө байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Анхны чиглэлээс 33.4 км автозамыг хасч Дархан-Эрдэнэтийн чиглэлийн авто замаас Сант, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын төсөл болгон өөрчилсөн. Замын урт хасагдсантай холбогдуулан анх батлагдсан 75.6 тэрбум төгрөгийн төсвийг 26.4 тэрбум төгрөг болгож бууруулсан. Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл 2010 оны 7 дугаар сарын 21- ний өдрийн 198 тоот тогтоолоор Чойр-Цагаан суваргын чиглэлд 220 кВ-ын хоёр хэлхээ шугам барих шийдвэр гаргаж, концесс олгох уралдаант шалгаруулалт зарласан ч нэг ч компани санал ирүүлээгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 онд шугамын чиглэлийг Оюутолгой-Цагаан сурварга болгон өөрчилж, 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газрын 87 дугаар тогтоолоор Оюутолгой-Цагаан суваргын чиглэлд эрчим хүч татах ажлыг Концессын шууд гэрээгээр хийхээр шийдвэрлэж, МАК ХХК-д санал хүргүүлж хэлэлцээг эхлүүлсэн байдаг. МАК-д Концессын эрх олгосон шийдвэр бол дээр өгүүлсэн Засгийн газрын 2010, 2013, 2015 онуудын тогтоолуудын үргэлжлэл юм. Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл төсөл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор уг төслийг Концесоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 2014 оны 6 дугаар сарын 13-нд концесс олгох уралдаант шалгаруулалт зарлаж 3 компани шалгарсан ба, 2 компани нь Засгийн газраас баталгаа шаардсан учир тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газраас тэдгээр компанийг хасч, Засгийн газраас баталгаа шаардаагүй, уралдаант шалгаруулалтад тэнцсэн “Алтай трест” ХХК-тай Концессын гэрээний хэлэлцээг эхлүүлсэн. Хэлэлцээ дууссан тул Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдийн тогтоолыг хэрэгжүүлж гэрээг нь байгуулсан. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, дэд бүтэц барих төсөл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор уг төслийг Концесоор хэрэгжүүлэхээр эрх олгосон. Улмаар концесс олгох уралдаант шалгаруулалтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газраас УИХ-ын сонгуулийн өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 12-нд зарлаж, шалгаруулалтад тэнцсэн компанитай Концессын гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан. Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сумдыг холбосон хатуу хучилттай авто замын төсөл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань уулын ордыг эзэмшигч “Засагт чандмань майнз” ХХК-иас Засгийн газарт хандан Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон хатуу хучилттай авто замыг Концессоор хэрэгжүүлэх санал тавьсан. Энэ нь улсаас хөрөнгө мөнгө шаардахгүйгээр, 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж улсад хүлээлгэн өгөх, улсын төсвөөс эргэн төлөлт авахгүйгээр 2020-2026 онд компанийн үйл ажиллагааны ашгаас улсад төлөх татварын тодорхой хувийг суутгах замаар барагдуулах төсөл юм. Одоогийн байдлаар 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй уг төсөл нь жилдээ экспортын орлогоор 240 орчим тэрбум төгрөг, рояалти болон орлогын албан татварт жилд 38-50 орчим тэрбум төгрөгийг 15-25 жилийн турш улсад төлж, тухайн бүс нутагтаа 300 гаруй баталгаат ажлын байрыг шинээр бий болгох, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Үндэсний хөгжлийн газар
https://ikon.mn/n/1010
1011
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын анхны эм, эмийн сангийн нэгдсэн хайлтын системийг танилцуулна
Г.Мөрөн, iKon.mn
05/03/2017 08:45:00
ХНХЯ-нд 09:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Монголын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдтэй хэлэлцээр хийнэ. ЦССҮТ-ийн шинэ байранд 10:30 цагт "Цусаа бэлэглэх өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байр сууриа илэрхийлнэ. 11:30 цагт МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-ын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлөөс мэдээлэл хийнэ. 12:00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 12:30 цагт Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан нэрт сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийнэ. 13:00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд 11:30 цагт “Мэйжикнэт” ХХК-иас монголын анхны эм, эмийн сангийн нэгдсэн хайлтын системийг танилцуулна. 12:30 цагт Эко автомашин импортлогчид Автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд уг хууль гарахаас өмнө худалдан авсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсад орж ирээгүй автомашины татварыг шинэ хуулийн дагуу төлөх нь шударга бус хэмээн үзэж байна. Төрийн ордны "А" танхимд 11:00 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Татварын ерөнхий газарт 11:40 цагт 2016 оны Шилдэг татвар төлөгчид болон "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийнэ. Монголын үндэсний музейд 12:00 цагт "Хадан гэрийн соёл" үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгээр "Үзүүр гялан"-гийн олдворыг олон нийтэд танилцуулна.
https://ikon.mn/n/1011

Dataset Card for "ikon"

More Information needed

Downloads last month
34