id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
105k | Ховдын залуучуудыг нэгтгэсэн АСК-2017 амжилттай болж өндөрлөлөө | ikon.mn | 05/08/2017 10:36:00 |
Ховд аймгийн 16 сумын оюутнууд нэгэн дээвэр дор цуглаж, авъяас билэг, авхаалж самбай, оюун ухаанаа уралдуулж “Зөв Монгол Залуу” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан АСК-2017 тэмцээнд амжилттай оролцлоо.
Ховдын авъяаслаг залуучуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээнийг өдгөө 10 жилтэйгээ учран золгож буй “Ховдын Түүчээ”оюутан залуучуудын холбоо, Ховд аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.
АСК-2017 тэмцээнийг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үзэж, олон ястны өлгий Ховд нутгийнхаа галтай цогтой, авъяаслаг залуучуудаараа бахархаж байгаагаа онцолсон юм.
Энэхүү тэмцээний I байранд Дуут сумын “Хөхөмдөг цуурай” баг, II байранд Алтай сумын “Сүрлэг алтай” баг, III байранд Жаргалант сумын “Орших уу, эс орших уу” баг, Тусгай байранд Эрдэнэбүрэн сумын “Цастын Өөлд” баг шалгарлаа.
Тэмцээнд оролцсон баг, хамт олноо хамгийн сайн дэмжсэн шилдэг хөгжөөн дэмжигчээр Алтай сумын “Сүрлэг Алтай” баг, шилдэг эрэгтэй оролцогчоор Алтай сумын “Сүрлэг Алтай” багийн А.Отгонбаатар, шилдэг эмэгтэй оролцогчоор Дуут сумын “Хөхөмдөг цуурай” багийн О.Ариунжаргал нар тодорлоо.
АСК-2017 тэмцээнд Ховд аймгийн 16 сумын 160 гаруй залуучууд гэрийн даалгавар, чөлөөт сэтгэлгээ, багийн ахлагчийн асуулт хариулт зэрэг олон төрлөөр авхаалж самбаагаа сорьсон юм.
Залуучууд нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдийн харж буй өнцгөөр гарган “Зөв Монгол Залуу” байхын тулд бид юу хийх вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулсан урлагийн үзүүлбэр толилуулав. Ховдын оюутнууд нэг өдрийг дуутай хууртай, урлагтай, ухаарал хайрласан, урам сэргээсэн авъяаслаг залуучуудтай хамтдаа сайхан өнгөрүүллээ.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/105k |
105l | Тавдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь | А.Төгөлдөр, iKon.mn | 05/08/2017 10:54:00 | Энэ сард цахилгааны шугам сүлжээнд хийх засвар үйлчилгээтэй холбогдуулан нийслэлийн дүүргүүдэд цахилгаан хязгаарлалт хийхээр болжээ. Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тавдугаар сарын хуваарийг хүргэж байна. Та бүхэн зарлагдсан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Сар өдөр
Дүүрэг
Засвар хийх цаг
Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил
1/V
Баянзүрх
12:00-16:00
7-р хороо Оргилуун төв, Фонштенбер, Ялгуусан, Шунхлай, Ундарга, Бишкэ, Эм Жи Зэт, Мон Жаргалант, Спинк, Баркад Монголиа, Хотын зам, Медика Монголия ХХК-ууд, Мичид СӨХ, Сайн Үйлс сүм болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:00-10:30
11-р хороо Хайлаастын 1, 23-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
10:00-11:30
10, 11 хороо Сурагчийн 39-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
10:30-17:30
9-13-р хороо Чингэлтэйн 1-10, Нуурын 1-19, 22-23, Булагийн 1-5, 7-9, 14 Сургуулийн 1-9-р гудамж, 17, 39-р сургуулиуд, 124-р цэцэрлэг, Энэрэл дээд сургууль, ЧДЭМН-ийн амб-2, Халаалтын уурын зуух, Ану сервис, Эгшиглэн магнай /үйлдвэрлэлийн цех/ ХХК-ууд, 25-р зуух, Аяга фермер, УБ зочид буудлын аж ахуйн хашаа болон эдгээрийн ойр орчмоор
11:00-11:30
11-р хороо АШУҮИС, Сурагчийн 17, 49, 61, 70, 75, 76-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
14:00-14:30
11, 12-р хороо Нуурын зарим гудамжууд
Хан-Уул
11:00-18:00
11-р хороо, хорооны эмнэлэг, 32-р сургууль, МУ-ын Үндсэн хуулийн цэц, Мал эмнэлгийн хүрээлэн, Оюутны 3, 4-р байр болон эдгээрийн ойр орчмоор
12:00-12:30
10-р хороо Нисэхийн товчоо, Морингийн гэр хороо, Цаг уурын станц болон эдгээрийн ойр орчмоор
12:30-13:00
12, 13-р хороо 013, 120, 326-р Цэргийн ангиуд болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
10.30-17.30
Алтан дорнод Монгол, Түмэн шувуут ХХК-ууд, иргэн Насанжаргал, Партизан чиглэл рүү
11:00-18:00
3, 4, 26-р хороо Их нарангийн 15-18, Бага нарангийн 34-44, Мандал овооны 3-13, 30, Баруун нарангийн 50, Алтан овооны 1-28, 35, МТЗ-9, ИН-9-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
1-2/V
Баянгол
15:00-17:00
20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Магнай трейд, Ойн бирж ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
2/V
Сүхбаатар
12:30-13:30
7, 9, 11-р хороо Алтайн-1, 11, 22, 25, 26, 28, Нуурын 7, 8, Рашаантын 28, Барилгачны 3-р гудамж, Монгол хурд, Ганбогд, Бат-Эрдэнэ трейд, Тод газар, НЛЧУ, Их азар ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
11:00-15:30
9-13-р хороо Дэнжийн 31-45, 47, 48-р гудамж, 51-р дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:00
1, 4-р хороо Барилгачдын талбай, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /Барилгын яам/, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Хууль сахиулгчдын эмнэлэг, НЦГ, ТЕГ, УБ хотын банк, Үндэсний түүхийн музей, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШШГЕГ, ЭЦГ, Монгол банк, УМБГ, УЕПГ эрүүгийн хэргийн төв архив, УЕПГ, УНДЕГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, НТЗ-ны 4-р байр болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30
9-14-р хороо Дэнж, Хайлааст, Сургууль, Булагийн 1-3, Нуурын 1, 2, 6, 7, 15-18, 22, 23-р гудамж, Түшиг гранд, Горгаз , ЧД-ийн Улаан загалмайн хороо, Эрдэнэ суварга, Алт сар, Дашваанжил, Тэлмэн импекс хоршоо, Халаалтын зуух, Ану сервис, Харвест десерт, Хөхийн дуулга, Эвийн хөдөлмөр, Эрэг чулуу, Ентүн ХХК-ууд, ЭМ-ийн 2-р төв болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол
11:30-18:00
20-р хороо 29-р бааз 50 машины гараж, Жаст, Шунхлай ШТС-ууд, Говь ХХК, Сэргээгдэх эрчим хүчний газар болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:30-18:00
1, 11, 15-р хороо Скай 30, Зайсан 27А, Б, Зайсан 17, 19, 21/1, 21/2, 21/4, 24/5, 32, 34, 59, 61-р байрууд, Богдын өндөр 52, Ноблисс 66, 68, 72, 74/1, Удирдлагын академийн 84 айл, Зайсан гудамж болон эдгээрийн ойр орчмоор
12:30-13:00
12-р хороо Биогийн орон сууцууд, Сонгинын дээд, доод амралт, Био асралт эмнэлэг, Био АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал болон эдгээрийн ойр орчмоор
13:00-13:30
12, 13-р хороо 013, 120, 326-р Цэргийн ангиуд болон эдгээрийн ойр орчмоор
14:00-14:30
12-р хороо Гоц халдварт
14:30-15:30
14-р хороо Өлзийт хороо
Сонгино хайрхан
11:30-18:00
22-р хороо Баянголын ам, зуслан Т-368 , Найрамдал хотхоны хойд талаар
3/V
Баянзүрх
11:00-17:30
2, 4, 7-р хороо 3, 8, 9, 28, 31, 36, 37А, Б, 38А, Б, 40-42, 43Б, 51, 53, 59, 110-114, 200, 201-р байрууд, Тонхил нуур, Атар шим, Инкон, Свийт стандарт ХХК-ууд, ИЗИС, Цагдаагийн соёл олон нийтийн төв, Сэлэнгэ зочид буудал болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-14:30
7, 8, 11-р хороо 3À, 5À, 4-6, 11, 21, Эрхүүгийн 2, 6-р байрууд, Хэл иргэншлийн дээд сургууль, Монгол шуудан 20-р салбар болон эдгээрийн ойр орчмоор
15:00-18:00
1-р хороо 220 мянгатын 25-р байр, Баянгол зочид буудал, 143-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:30-16:00
19-р хорооны нутаг дэвсгэр
10:30-17:30
15, 16-р хороо Согоотын 52-86, Булагийн 21, Хайлаастын 9-11, Жаргалантын 7-16-р гудамж, Нийтийн бие засах газар, Ариун гэгээн сүм, Гүнтийн тал, Амирлан трейд, Монкара ХХК-ууд, ЧД-ийн Бизнес инкубатор, Хүүхдийн амбулатори болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
10.30-18.00
11-р хороо Удирдлагын академи, Жапан таун, Занашир, УСУГ-ын худаг болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
10:30-17:00
32, 22, 29-р хороо 384 гарам, Тахилт, БТУ-ын 2, 4, 5, 6, 8, 12, 13р гудамж, МҮОНРТ-ийн орон сууц болон эдгээрийн ойр орчмоор
10:30-18:00
6, 19, 23-р хороо 21-р хороолол, ҮЭ-ийн 41 Т-10, Хангайн 39 Т-16, 73 Т-12, Тоосгоны 70-75, Хангайн 14-27, 79-80-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
4/V
Баянзүрх
11:00-14:30
6-р хороо ЗЦГ-ын журмын хашаа, Говийн гурван тэмээ, Хөлөг Од, Халиун интернэшнл, Макс өргөө ХХК-ууд, ТТХГ-ын ТҮАБ, Шунхлай, Монхангай трейд
11:30-16:30
5-р хороо 15-р хороолол 9А, Б, 15, 22, 25, 202-205-р байр, Маахуур толгойн 22-31-р гудамж, УБИС, Активуорлд ХХК болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30
13, 7-р хороо Алтан тэвш хороолол, Дүүргийн 1-16, Районы 1-8-р гудамж, 15-р хороолол 1, 2, 58-р байр, Баянцээл, Дорнын Өргөө ХХК-ууд, 204-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:00-18:00
1, 2, 11, 15-р хороо Оргилын 62-64, Одын 1, 2, 5, 8, 29, 30, 36-р байр, Оргил рашаан сувилал болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
11:00-18:00
24-р хороо Зээлийн 1-5, 7-16, 17-23, Зээлийн задгайн гудамж
12:00-14:00
22-р хороо МҮОНРТ-ийн орон сууц, Тахилтын гудамж, 384 гарам болон эдгээрийн ойр орчмоор
5/V
Баянзүрх
10:30-17:00
5-р хороо 5-р хорооллын 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1-2 р байр, 52, 146-р цэцэрлэгүүд, ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон геофизик судлалын төв болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-11:30
15, 17-р хороо Дамбадаржаагийн 22, 23, 25, 27-35, 54, 63, 80-р гудамж, Ноосны 2- 5, 7, 8, 13, 14, 16, АЭБ-0, СБДЭМТ-ийн сувилал, орон сууц, ЭМН-ийн амбулатори 2, , ЖМФК ХХК болон эдгээрийн ойр орчмоор
12:00-13:00
15-р хороо Дамбадаржаагийн 11-16, 20, 23, 26, 27-р гудамж, иргэн Түүхтбаяр болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
11:00-17:30
19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж
Баянгол
11:00-18:00
16-р хороо Туулын 4, 7-20, Орхоны 1, 4, 6-11, 17-р гудамж
Хан-Уул
10:30-15:00
2, 3–р хороо Дагина, Ажилчин СӨХ, Эрэл, Юнивишн, Мобиком, Касабилла гарден, Минжүүр, Зочин бууз, 46-р цэцэрлэг, Мөнх соён ням, АВМ, Баянгийн адаг, Эх треид ХХК-ууд, Aура зоогийн газар, Долоон нар, Капитрон банк, Барс ТҮЦ, Ноос импекс, Соёлын ордон, УБ хотын банк, Цогт принт, Хан богд хүнсний дэлгүүр, иргэн Санги, Шинэбаяр, Ганбат, Цогтбаатар, Очирбат, Ураншандас, Майдар, Амин дэм цайны газар, Хүмүүн эрдэнэ, Лаборатори, Нэгдмэл чорсууд, Түшээ дундгол, Түмээжин зоогийн газар, Бүрэлбүд, Зуншин ХХК-ууд
Сонгино хайрхан
11:00-18:00
1, 2-р хороо Толгойтын 16-20, 25-28, 45-57, 50-83, 83-108, Орбитын 30-60, 62-87, Толгойт Орбитын 88-89, 60-69, 112-128-р гудамж, 107-р сургууль, 111-р цэцэрлэг, Ану сервис болон эдгээрийн ойр орчмоор
6/V
Сүхбаатар
11:00-15:00
1-р хороо Энхтайваны өргөн чөлөө Улсын 1 дүгээр төв эмнэлэг
8/V
Сүхбаатар
10:30-17:00
1, 8, 6-р хороо 11-р хороолол 10, 40, 73, 73/8-р байр, Ардын эрх, Өдрийн мэдээ сонины газрууд, Авто плаза, Хасар, Сити хөгжил, Интерком, Ёл хангай, Санкомарк, Тайм констракшн, Монгол ньюс, Чингис шар айраг ХХК-ууд Яаралтай тусламжийн төвийн бааз, Уламжлалт анагаах ухааны төв, АТС-351, ГЕГ, Мөнх замбала дэлгүүр, Психоанализ төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, Арслан клуб, Хүүхдийн урлан бүтээх төв болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30
16-р хороо Ойчдын 1Т-38, Бэлхийн 17, 26, 30, 33-35, 47-р гудамж, Ойн задгай, Бэлхийн шинэ буудал, Ватикан сүм, ШУТИС-ийн лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Трийглобал Монголиа, Болор-Ану, Алтай холдинг, Батдэлгэрэх жим, Цэлмэггүн, Гурван эрдэнэ, Болгоогч ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
10:00-17:00
3, 4-р хороо, БГД-ийн 20-р хороо Солонго импекс, Од групп, Шунхлай групп, Монгол экспресс , Хилти, Залуу Монгол, Мод трейд, Кокодесерт, Шагайвар ХХК-ууд, УБЦТС ХК-ийн ӨХТТ болон эдгээрийн ойр орчмоор
11:30-18:00
10-р хороо Буга, МИАТ-ын сувилал, Хишиг Арвин ХХК болон эдгээрийн ойр орчмоор, УСУГ худгууд
Баянгол
11:30-18:00
11, 23-р хороо ЧД 7, 8, 9-р хороо Зүүн Ард Аюушийн 1, 2, 5-16, 25, Хувьсгалчдын Д 1-5, Баруун тасган 1-3, 7, 8, Дунд тасганы 1, 6-9, Зүүн тасганы 3-6, Усан сангийн 1-6, Дэнжийн 28, 30, 41, 42-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
11:30-18:00
1-р хороо Мэдээлэл холбооны Орбит станц
9/V
Баянзүрх
13:00-13:30
20-р хороо Гачуурт тосгон, Баяндөхөм, Хар усан тохой орчмоор, Монгол шилтгээн
13:30-14:00
20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам орчмоор
14:00-14:30
20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн ам орчмоор
Баянгол
11:00-18:00
10, 11, 20, 22-р хороо Зүүн нарангийн 1-8, 14-18, Баруун Ард Аюушийн 1-4, Зүүн Ард Аюушийн 5, 8, 9-р гудамж, Оюу Өгөөж, Отгонцагаан, Бат-Энх, Амирлан трейд ХХК-ууд, Нямжав АОС, Дэвшил трейд, Дэвшил САА, Ургамал хамгаалал АШХ, Шатахууны нөөцийн салбар болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11.00-18.00
1, 2, 3 р хороо 19-р хороолол АШ-ний 25-27, Шаравын 20, ЧӨЧ-42А, 1, 2, 7-10, 18, 20-23, 28, 29, 40, 51, 52, Хивсний 33, АПУ-ийн 17, 30-33, 37, 56-р байр болон эдгээрийн ойр орчмоор
10/V
Баянзүрх
10:30-16:00
8-р хороо 16-р хорооллын 50, 60, Данзангийн 3-р байр, БХЯ-ны барилга захиалагчийн алба, Улаанхуаран ОНӨААТҮГ, ХҮХ, 089-р ЦА болон эдгээрийн ойр орчмоор
Баянзүрх
10:30-17:00
14-р хороо Энхтайван гудамж, Консулын 1, 2, Дүүргийн 1-р гудамж, Орос байшин, Торговой дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол контракт, Финанслайн, Ньюдьюрал, Гамба ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Баянзүрх
11:00-15:30
8-р хороо 22-р авто бааз, Эрдэнэ зам болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
12:30-16:00
19-р хороо орчмоор
Чингэлтэй
10:30-17:30
7, 8, 9-р хороо Хувьсгалчдын Б, В 1-3, Д 2-5, Г-9, Баруун тасганы 1, 4, 5, 8-10, Дунд тасганы 2-7, 9, Зүүн тасганы 1-4, 6-9, 10-12, Дэнжийн 25, 27-29, Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9, 10, 13, 25, Сангийн 1, Усан сангийн 1-4, Усны 1, 3-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11.00-12.00
10, 12-р хороо 12-р Аптек, Биокомбинатын худаг, Цэвэр ус, Халаалтын зуух, Гоц халдварт, Ди Си Би, ЖБЦБ ХХК-ууд, Тахианы ферм болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:00
10-р хороо Зуурмагийн үйлдвэр, Хийт констракшн ХХК болон эдгээрийн ойр орчмоор
11.30-18.00
10, 12-р хороо Биогийн гэр хороолол, орон сууцууд, Сонгинын дээд, доод амралт, Био асралт эмнэлэг, Био АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал, 10-р хороо 60/1 60/2 -р байрууд, Инэл, Нислэгтрейд ХХК болон эдгээрийн ойр орчмоор
10-12/V
Хан-Уул
11:00-17:00
10, 12-р хороо МИАТ-ын сувилал, Газрын тосны газрын зуслан, ТТХГ-ын зуслан, Буга, Цагаан шонхор, Эрхэт сүлд, Сандей, Морин нуур, Жаргалан эко хотхон, Амьтан хамгаалах сан болон Жаргалантын амны зарим хэсгээр
11/V
Баянзүрх
10:30-17:30
16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Цэргийн 1-5-р гудамж, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамж, Идэр авиашн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат-Алтай, Хонгор унага, Банкны өр барагдуулах албаны гараж, Үндсэн хүнс, Дако, Санкредит, Методист төв, Зостын шовгор, Эм Си импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд, Цэргийн 1-3-р гудамж, 084, 065-р ЦА, Банкны өр барагдуулах газар болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:00-18:00
1-р хороо 120 мянгат, 53-р цэцэрлэг, 19-р байр, Зүч зочид буудал, Жетро сүпер маркет болон эдгээрийн ойр орчмоор
11.00-21.00
14-р хороо Терра сатори, Хишиг арвин, Дювилла, Газрын тос, Монголия Вояаж, Ди Си Би, РЭС зуурмаг, Тахианы ферм болон эдгээрийн ойр орчмоор
11:30-18:00
2, 9, 10-р хороо 134-р цэцэрлэг, Тавин ус ХХК, 7, 114-р сургуулиуд, Хаан банк, Юнитель, Скайтел, Мобиком корпрациуд, УСУГ, БУ, Тайнь, Бурхант, Хивсний гудамж болон эдгээрийн ойр орчмоор
12/V
Сүхбаатар
11:00-17:30
10, 11, 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлхийн зуслан, 7-р хороолол 100 айл цагаан 1, 2, 36, 25, Ахмадын хотхон 901, 902, Их Модун 515, Ариун-Очир 560, СБД-ийн Тамгын газрын ажилчдын байр, Баярс констракшны байрууд, 234, 24, 69-р цэцэрлэгүүд, 16-р сургууль, Зүүн түгээх төв, Сүхбаатар ХҮТ, Шийдвэр гүйцэтгэх газар болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
14:30-15:30
19-р хороо дээд Салхитын 9-11, 25, 26, 28-31, 33, 34, 36, Салхитын 24, 33, 34, задгай гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол
11:00-18:00
10, 17, 18, 19, 20-р хороо 4-р хорооллын 10, 28-1, 28-2, 28-3, 33-35, 36А, 36И, 37,41, 42, 43, 53, 54, 58, 59, 60, 61, 66, 67, 102, 103-р байр, МонХюндайКиа, Бүрд ХХК, УБ менежмент, Мон-Таг ХХК, Асфальт, Ган гүүр, Төмөр замын ажилчдын байр, Иточу корпораци, Баганат өргөө болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
11:00-18:00
29, 18-р хороо 22А, Б, 23А, Б, В, Г, 27-1, 27-2, Москва хорооллын 141, 143-р байр, Драгон төв болон эдгээрийн ойр орчмоор
15/V
Баянзүрх
10:30-17:30
4, 7-р хороо 15-р хорооллын 1-5, 8, 10-14, 23, 24, 35, 40, 41, 60-66, 120-р байр, Блюскай гарден, Эрчим орд, Хаан банк, Баз интернэйшнл, Стандарт хэмжил зүйн төв, Жоби 37, БЗД-ийн НҮГ-2 ӨНААТҮГ, Улаанбаатар сан, Батхаан групп ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
11:00-17:30
17,18-р хороо Сурагчийн гудамж, Ч объект, МОНЦАМЭ зуслан, Зүрх уул, Зүрх уулын задгай, Чингэлтэй зуслан
Баянгол
11:30-18:00
2, 4-р хороолол, 16-р хороо 1-5, Туулын 1-7-р гудамж, Б7-1, Б7-2, Б7-3, Б7-5, Б7-6, Б7-7, Дөл 54, 55, 60-р байр болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:30-18:00
7, 13, 14-р хороо Туулын задгайн 2 хэсэг, Туулын 1, 3-р хэсэг, Бөхөг гол, 4-р хэсэг задгай,ТПАН А13 2-ын задгай, 617 болон эдгээрийн ойр орчмоор
16/V
Баянзүрх
10:30-17:30
11-р хороо 62-р байр, 41, 45-р гудамж, ЛБНТ номын хийд, Бадрах зам ХХК, 79-р сургууль, СЭМҮТ болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:30
9 хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65А, Б байр, БОЯ, НБХГ, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, Уурын зуух, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь, Дөрвөн өлзий, Бэс сервис, Альбатросс, Мануул трейвл ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-16:00
8-р хороо Соёлын төв өргөө, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улаанбаатар хэвлэл констракшн болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:00-18:00
3-р хороо Говь ХХК, 73-р анги задгай, Байт буудлагын клубын урд, хуучнаар ХОТШ банкны зүүн талаар
17/V
Баянзүрх
10:30-17:30
1, 2, 21, 27-р хороо дунд Дарь-Эхийн 1-19, Сэлбийн 12-18, 27-32, ЖУӨ 1-6-р гудамж, Петро стар, Сэлбийн 1, 2, 5, 6, 10-13-р гудамж, 102-р сургууль, 12-р хорооллын 14, 15, 17-19, 21, 26-28, 48, 55А, Б, В, 57, 58, 61, 64/2, Токио-26, 26А-р байр, 22-р цэцэрлэг, УЗНАДС, 48-р сургууль, Монхангай трейд, Очирваань эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-17:00
8-р хороо Бридж ХХК
Сонгино хайрхан
11.00-17.00
5-р хороо БГД 4, 5, 6, 7-р хороо Үерийн гудамж, Баянголын 27-35, 41-52, Тоосгоны 15-24, Баянхошууны 3-7-р гудамж, ХМК хороолол болон эдгээрийн ойр орчмоор
18/V
Баянзүрх
10:30-17:30
4, 7-р хороо 15 хорооллын 23, 24, 46А, 47, 48, 48Á, Ээрмэлийн 2, 6, 11-14, 31, 33, 44-1, 50-р байр, Билгийн үүдэн бага, дунд сургууль, Ангария трейд УБ, Монгол угсаа, Энхүүд ХХК-ууд, 7-р цэцэрлэг, Цэргийн музей, БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс, ХЦ-ийн 0253-р анги болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:30-17:30
7, 9-12-р хороо, Нуурын 16-18, 21, Булагийн 9-20, Дэнжийн 10, 18-25, 27-33, 37, 38, 40-42, Чингэлтэйн 6-8, 9-15, Хувьсгалчдын Б 4-13, А 1-6, 8-10-р гудамж, Нарантуул-2, Хүчит шонхор, Ногоон нуур захууд, Их манд, Кевико, МХС, ГБХ, Гэрэлт орчлон ХХК-ууд, Дэнжийн 1000 кобон, 173-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:30-17:00
10-р хороо МИАТ, Цагдаагийн хэлтэс, ШТС, Коллеж, Угтуул Алтай, Түмэн өрөг, Аэропорт сервис, Эд, Ди-Эйч-Эл гейтвей ХХК-ууд, Магнай трейд ШТС-11 болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
11.00-17.00
12, 13-р хороо 1-р хорооллын 36, 104, 105-р сургуулиуд, 99-р цэцэрлэг, 1, 2, 8, 11-р байр болон эдгээрийн ойр орчмоор
18,19/V
Баянгол
11:30-18:00
1-р хороо 2-р хорооллын 1А, 2А, 3А, 4А, 5А, 8А, 10А, 11А, 21А байрууд болон эдгээрийн ойр орчмоор
19/V
Баянзүрх
10:30-17:30
3-р хороо 12-р хорооллын 1-3, 5, 9, 10, 13, 47, 55, 56, 58, 59, 3А, 5А, 6А, 7А, 8А, 11А, Б байр, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, ХХААЯ, СЭЗДС, СЭЗДС-ийн орон сууцны барилга, ЦЕГ-ын МШУТ болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
15:30-16:30
16-р хороо Иргэн Батбаатар, Чулуунбаатар, Бэлх орчмоор
Сүхбаатар Чингэлтэй
12:00-13:00
15, 17-р хороо Дамбадаржаагийн 33-39, 46, 48, ЧД 19-р хороо Тахилтын задгай, Тахилтын 4-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:30-17:30
1, СБД-ийн 15, 17, 19-р хороо дээд Салхитын 1, 10, 11, 14, 37, Дамбадаржаагийн 7, 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, доод Салхитын 1-5, Дамбадаржаагийн эмнэлгийн 1-р гудамж, Тахилтын 1-4 155, 159, 175-р цэцэрлэгүүд, 117-р сургууль, Ундрах-Ирээдүй, Дегамонгол ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:30-18:00
59-р сургууль, 165-р цэцэрлэг, Эрүүл мэндийн нэгдэл, Холбооны 32-р салбар
19, 22-25/V
Хан-Уул
11:00-17:00
14-р хороо Өлзийт хороо
21/V
Баянзүрх
11:00-16:30
3-р хороо 12-р хорооллын 30, 45, 48-р байр, 50-р цэцэрлэг, Нэгдсэн 2-р эмнэлэг, УСУГ болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-16:00
5-р хороо ТЗҮАА эрхлэх газар
22/V
Баянзүрх
10:30-16:00
11-р хороо Хүрэл тогоот, Одон орон судлах Оргил төв, ойр орчмоор
11:00-18:00
11-р хороо Товчоо орчмоор, Дэнжийн 3Т-21 Петровис, М-Ойл, Шунхлай ШТС-ууд, Скай Резорт, Монгол Хабитат, Хүрхрээ тур, Монгол тур ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
11:00-16:00
6-р хороо 44, 50, 52, 65, 53, 54-р байр, ЧД-ийн ЭМН, Нийгмийн даатгалын хэлтэс, Эхлэл сургалтын төв болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол
11.00-17.00
20-р хороо Химийн шингэн, Сор кашимер, Инкон, Алтан булаг, ДЦС-4-ийн 1-8-р гудамж
Сонгино хайрхан
11.00-17.00
19-р хороо дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 62-р сургууль, Ирээдүй дунд сургууль, 148-р цэцэрлэг, 8 А, Б, В, 4 А, Б, 3-58, 1-58, 1-30, 30 айл, 2-48, ЭХ-ний 30 айл болон эдгээрийн ойр орчмоор
23/V
Баянзүрх
10:30-16:00
14-р хороо 14-р хороолол Нарны замын 58, 71, 72, 253, Ахмадын хорооллын 1-9 байр, Эрэл, Монполимент, Мавангүй ЗГБХН, Өгөөмөр зах, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
11:00-17:00
3-р хороо 5-р хорооллын 2А, Б, 8Б, 9Б, 14Б, 15, 16, 17Б, 20Б, 24Б, 28Б, 39Б, 45Б, Т-31-р байр, Наран трейд, Наран их дэлгүүр, МОХ 3-р сургууль, дүүргийн ЭМН-ийн салбар амбулатори, 160, 54-р цэцэрлэг, Далай ээж зах болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00
18, 20-р хороо Сэлбэ, Гүнж, Цолмон, Хадатын ам, СБД-ийн тамгын газар, Гэрэлтүүлэг, 71-р сургууль, 166-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол
11.00-17.00
1-р хороо Хурд группын орон сууцны хороолол
Сонгино хайрхан
11:00-15:00
18-р хороо 22 А, Б , 23 А-Г, 27/1, 27/2 байр, Газрын тосны газар, Монгео, Драгон холдинг, Хөвсгөл их тайга, Гурван гол бааз, Цомбо, Интер ХХК-ууд Бадрах СӨХ болон эдгээрийн ойр орчмоор
24/V
Сүхбаатар
10:30-11:30
12, 13-р хороо Хангайн 8-12, Рашааны 7, Хангайн 0, 1, 6, 8, 10-13-р гудамж, Маарай ЗБН, Хүслэн ТББ болон эдгээрийн ойр орчмоор
Баянзүрх
10:30-16:00
26-р хороо 101, 102, 414-418-Т-Е-1, 2, 3-р байр, Баянмонгол хороолол, Их үйлсийн эрэлд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
10:30-17:30
Ай моторс, Саяар, Кей Ар Пи, Жунсан моторс болон иргэн Соёлхүү, Батболд, Үүртуяа, Туяа, Энхмаа, Тогтохжаргал, Баярсайхан
11:00-13:00
26-р хороо Их Монгол Илсон ХХК болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
11:00-17:30
11, 13-р хороо Хангайн 2-40, Рашааны 2-24, Зүүн сэлбийн 1-10-р гудамж, Алтжин ШТС, Говь түшээ ХХК, Номин супермаркет, Сансар худалдааны төв, Царам трейд ХХК, Сод Монгол ШТС, Ус өргөх насос
12:00-13:00
11, 12-р хороо Зүүн сэлбийн задгай, 4, 5, 10, Хангайн 3-7, Гео-5, 8, Барилгачны 4, 6-11, 13, 14, 18-20-р гудамж, Айрагийн ар ХХК болон эдгээрийн ойр орчмоор
13:30-15:00
11, 12-р хороо Хангайн 1-4, 12, 48, ЗС-10, Барилгачны 1-4, 7, 11, 12, 15, 16, Гео-1, 3, 7, 9, 11, 12, 48-р гудамж, Хөшүүрэг элемент, Есөн-Од, Анд интернэйшнл, Веллтак, Баттулга, Бэндосод, Томо ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
10:30-17:00
Боикомбинат, Өлзийт хороо
11.00-17.00
1, 2, 3-р хороо Бетон арматурын хойд талд, НА-53, 54, Мишээлийн 89-р байр
25/V
Баянзүрх
10:30-17:00
14-р хороо 14-р хороолол Намяанжүгийн 31, 41-р байр, Консулын 18, 19, 20-р гудамж, Амела цэцэрлэг, Экспресс хэвлэх үйлдвэр, Идэр ДС, Бэрэн, Макс импекс, Кэй энд Ти констракшн, Монхан трейд, Баян хайрхан трейд, Ёл хангай, Гурван болд ХХК-ууд, Цагаанхуаран дэвшил ЦТП, Шилэн зах болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-16:00
19-р хороо орчмоор
10:30-17:30
19-р хороо Ар согоот, Банкны зуслан
Хан-Уул
11:00-17:00
3-р хороо Хүнсний коллеж, 17, 18, 19, 34, Хос өргөө 29А, Б, Талх 20 айл, Автобус -1 болон эдгээрийн ойр орчмоор
26/V
Сүхбаатар
10:30-15:00
3-р хороо 5-р хорооллын 2Б, 5Б, 13/1, 21, 22, 23, 23Б байр, 6-р сургууль, Бест худалдааны төв, НШШГ-ын алба, Монфарм ХХК болон эдгээрийн ойр орчмоор
10:30-17:30
Ногоон талбайн 6, 7, Рашааны 6-9-р гудамж, УИД-ийн ажилчдын байр, УСУГ-н харьяа зөөврийн ус түгээх байр, Хангайн 11, 12, 17-23-р гудамж, 58-р бага сургууль, Заламт номгон, Шуртын анир, Алтан жолоо трейд, Костын шовгор ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
11:00-16:00
1-р хороо Петрожамп ХХК, УБДС ХК-ийн насос 1, 4
15:30-17:00
3-р хороо 1А, 8А, Б, 33А, 39А, Б, 40А, 44А, 59Б-р байр, Номадсхоспитал, 68-р цэцэрлэг, Шихихутуг ХЗДС болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:00-17:00
2-р хороо Гастро сервис, Бэрэн констракшн энд автомэшн, Само институт, Сэлбэ плаза, Эрчим, МЖД, Жи-Эм-Ти, АПУ, Дөч гол ХХК-ууд, Богд хааны ордон музей болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00
ВСММ ХХК, Блокны үйлдвэр, Хайрганы үйлдвэр, Нийгэм ахуй, Бөхөг, Энгүүн
Баянгол
11:00-17:00
1-р хороо Дунд голын гудамж, Буян, Агни трейд, ХХХС үйлдвэр, Тал худаг, Шинэ барилга, Туушин, Шифр ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
27/V
Хан-Уул
11.00-17.00
3-р хороо ЭХЯ, ЭХХТ, Ашигт малтмалын газрын лаборатори, УБЦТС, ТБЦДС
29/V
Баянзүрх
10:30-16:00
16-р хороо 9-19, 27Б, 45, 74, 75, 100-104-р байр, Альфа моторс, Саруул тэнгэр хотхон болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:30-17:30
13-р хороо Нуурын 8, 10, 11, 12-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
11.00-17.00
12, 13-р хороо. 1-р хорооллын 1-8, 10, 11, 47 р байрууд, 104-р цэцэрлэг, 36-р сургууль, Глоб центр, Халиун толгой эмнэлэг, тэр орчмын хэрэглэгчид
30/V
Баянзүрх
10:30-17:00
1-р хороо 12-р хороолол 6-1, 11А, Б, 20, 26А, 38, 39, 81, 83, 85, 101, 102, 103 104, 105-р байр, Рояал Кэстл, Голден Вилл хотхон, Шинэ Зуун Айл, Модун ХХК болон эдгээрийн ойр орчмоор
11:30-19:00
20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам
Баянгол
11:00-17:00
4-р хороолол 17-р хороо 25-27, 29, 31, 47-2, 74, 87, 89, 96, 101-105, 40, 40 A-D байр болон эдгээрийн ойр орчмоор
31/V
Баянзүрх
11:30-19:00
20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн ам
12:00-16:00
18-р хороо 13-р хороолол, ХСҮТ, ХӨСҮТ болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-18:00
11, 10-р хороо Цагдаагийн гудамж 16, 31, 45, 46, СЯ-ны 60 айл, дүүргийн ЭМН, Герентологийн үндэсний төв, 3, 4-р сургуулиуд, 17, 75, 186-р цэцэрлэгүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, НТЗАБ, Чөлөөт хэвлэл сан болон эдгээрийн ойр орчмоор
Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ | https://ikon.mn/n/105l |
105m | ФОТО: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хатагтай Данг Тхи Нгок Тхинийг угтан авлаа | С.Бадрал, iKon.mn | 05/08/2017 11:07:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/105m |
105n | Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусна | С.Бадрал, iKon.mn | 05/08/2017 11:25:00 |
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ
7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа
1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
75 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага
75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Татвар төлөгч нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрөө өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн тухайн төрлийн татварын орлогын дансанд аль ч банкаар дамжуулан төлөх боломжтой.
Мөн татвар төлөгч та өөрт ойр байрлах татварын хэлтэс болон татвар хураах нэмэлт байршилд хандаж төлбөрийн баримтаа үзүүлэн, төлөлтөө баталгаажуулах боломжтой юм.
Албан татвар, төлбөр төлөх дансны мэдээлэл: http://www.mta.mn/c/view/11613
| https://ikon.mn/n/105n |
105o | Сэргээгдэх эрчим хүчний салбарын гадаад, дотоодын төлөөлөгчид чуулав | ikon.mn | 05/08/2017 11:40:00 |
Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний, тэр дундаа нарны болон салхины эрчим хүчний баялаг нөөцтэй орон билээ. Иймдээ ч сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж бидэнд бүрэн дүүрэн байна. Тухайлбал Монгол улсын анхны их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох Салхитын салхин цахилгаан станцыг 120 сая Ам.Долларын хөрөнгө оруулалттайгаар 2013 онд ашиглалтанд оруулсан ба өнөөг хүртэл салхин цахилгаан станц нь Монгол улсын төвийн эрчим хүчний системийн 3 – 4 хувийг ханган ажиллаж байна.
Гагцхүү энэхүү салбарыг хөгжүүлэхийн тулд бодлого, төлөвлөлтийг сайтар хийх нь зүйтэй. Энэ утгаараа тус салбарынхан жил бүр форум зохион байгуулж бодлого, төлөвлөлтөө хийдэг аж.
Харин энэ жилийн "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ” Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдав. Тус форумын Ерөнхий зохион байгуулагчаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв болон Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл тус тус ажиллажээ. Түүнчлэн Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.
Форумд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим Хүчний Сайд П. Ганхүү, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Элизабет Барсак, GWEC-н Хятад дах салхины эрчим хүчний салбар хариуцсан дарга Лимин Чиао, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн Газрын дарга Д.Чимэддорж болон бусад гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчид, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл оролцож Сэргээгдэх эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа оноог дүгнэж хэлэлцжээ.
2017 оны хувьд тус салбарынхны хувьд ололт амжилттай , томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн жил болж үргэлжилж байгааг хуралд оролцогчид онцолж байв.
Тодруулбал, 2017 оны Нэгдүгээр сард Монголын хамгийн анхны 10 МВт-ын нарны цахилгаан станц Дархан хот орчимд байгуулагдсан бол, Улаанбаатар хотын баруун хэсэгт 61 –ийн гарам орчимд Эвридэй Ферм ХХК 10 МВт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байгаа. Үүнээс үзвэл Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2017 оны эцэс гэхэд 120 МВт-д хүрэхээр байна.
5 дугаар сарын 5-ны өдөх зохион байгуулагдсан тус форумаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил ба олон улсын хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх арга зам, өнөөгийн тулгамдсан асуудал, эрчим хүчний системд үзүүлэх эрчим хүчний эх үүсвэр, түүний эрх ашиг, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт зэргийн талаар хэлэлцлээ.
| https://ikon.mn/n/105o |
105p | Хятадын аварга робот Америкийн роботыг тулаанд дуудлаа | Р.Түвшин, iKon.mn | 05/08/2017 11:40:00 |
2015 онд АНУ-ын MegaBots робот техникийн компани Японы Kuratas роботыг ирүүл тулаанд дуудсан юм. Эдгээр нь тулалдах зориулалттай гладиатор роботууд. Ирүүл тулааныг 2017 оны наймдугаар сард зохион байгуулахаар товлосон ч хаана гэдгийг нь нууцалж байна.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Хятадын нэг баг өөрийн гладиатор роботыг бүтээснээ танилцуулжээ. Тэд удахгүй болох АНУ-Японы роботын тулаанд оролцож, Америкийн роботтой тулалдах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.
“Сармагчны хаан” нэртэй уг роботыг бүтээсэн багийг Шичянь Сүн ахалж байгаа ба тэр өмнө нь Трансформерийн 9 метр өндөр хөшөөг босгож байсан туршлагатай нэгэн гэнэ.
Ирээдүйн спорт гэгдэж байгаа гладиатор роботуудын тулаан ийнхүү том гүрнүүдийн дунд эхэлж байна.
Хятад роботыг тэмцээндээ оруулах эсэхийг АНУ, Японы талууд одоогоор мэдэгдээгүй байгаа юм.
“Сармагчны хаан” робот:
АНУ-ын Мегаботс робот:
Японы Куратас робот:
Эх сурвалж: Quartz | https://ikon.mn/n/105p |
105q | Б.Мөнгөнсар: Монголчууд бид франчайз бизнестэй өрсөлдөхүйц өөрийн гэсэн онцлогтой брэнд бүтээж чадна | ikon.mn | 05/08/2017 12:15:00 |
Зах дээр хэн чанга хашгирч чадна. Тэр хүн бараагаа хамгийн сайн зардаг гэдэг үг бий. Гэтэл бараа бүтээгдэхүүний өрсөлдөөн ихсэж, мэдээллийн урсгал ширүүсэх тусам зөвхөн чанга хашгирсанаар борлуулалт хийж чадахаа болив. Хэзээ, хаана, ямар хоолойгоор юу гэж “хашгирах”-ыг мэргэжлийн хүмүүсээр заалгаж, судлуулж байж амжилтанд хүрдэгийг олон улсын практикт аль хэдийнэ хүлээн зөвшөөрчээ.
Үйлдвэрлэгчид маркетинг, борлуулалтын мэргэжлийн багийн судалгаан дээр үндэслэж сурталчилгааныхаа стратеги, тактикийн зөв шийдвэр, эцсийн бүтээгдэхүүнийхээ өнгө төрхийг тодорхойлдог болжээ. Ийм мэргэжлийн баг манайд цөөн ч гэсэн бий болсон нь сайшаалтай. Тэдний нэг болох “Brandarte” компанийн үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсартай ярилцлаа.
Тэрбээр 16 жилийн турш Монголын зах зээлд маркетингийн чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн. Бидний яриа маркетингийн салбарын чиг хандлага, хэрхэн ажиллаж юуг бүтээдэг болон яаж амжилттай маркетинг хийх талаар өрнөсөн юм.
-Маркетингийн шинэ хандлага ямар чиглэл рүү явж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Интернэт, мэдээллийн технологи, олон нийтийн сүлжээний тэсрэлтэй хөгжил нь маркетеруудад нэг талаас боломж нөгөө талаас хүндхэн сорилтыг бий болгож байгаа. Мэдээллийн хэт ачааллын улмаас хэрэглэгчид улам бүр хайхрамжгүй болж байна. Тэдний анхааралд өртөх амар биш. Тиймээс үр дүнтэй маркетинг хийхийн тулд бүгдэд биш зорилтот хэрэглэгчдээ хувьчилж хандсан агууламж, арга хэрэгслийг ашиглахыг илүүд үзэх болсон. Хамгийн энгийн жишээ бол “Эрхэм хүндэт тэр танд” хэмээн таны нэр дээр ирдэг и-мэйл. Бид нэр, утас, и-мэйл хаяг, нас хүйснээс авахуулаад гэр бүлийн байдал, ямар мэргэжилтэй, юунд дуртай, дургүй болохоо алхам тутамдаа цахим ертөнцөд болон үйлчлүүлэгч байгууллагууддаа бүртгүүлж байдаг. Энэ мэдээллийн бааз суурь, технологийн автоматжуулалт дээр суурилж байгууллагууд хувьчилсан маркетингийг хийх боломжтой.
Дараагийн нэг чухал чиг хандлага бол зорилтот хэрэглэгчээ брэндийнхээ салшгүй нэг хэсэг болгож найз нөхөд мэт байнгын сайн харилцаа холбоотой байх. Жишээ нь: Nike шинэ загвар үйлдвэрлэхийнхээ өмнө хэд хэдэн шинэ загварын зургийг хэрэглэгчиддээ санал болгоод аль нь илүү таалагдаж байгааг нь асуудаг. Хэрэглэгчээ загвар зохион бүтээх үйл явцдаа оролцуулаад тэдний санал хүсэлтийг авснаар аяндаа л дэмжигчийн хүрээлэл бий болчихдог. Өөрсдийнх нь оролцсон шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарахад тэд сайн дураараа сурталчилаад бусадтай хуваалцаад явчихдаг. Энэ бол хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаа холбоотой байх нэг жишээ. Батаа, Цэцэгээ гэх мэт хамгийн түгээмэл хүмүүсийн нэртэй Кока кола ундаа худалдаанд гаргаж байсан нь Монгол дахь нэг тод жишээ юм.
“Ахимаг насны хүнд ноолууран хувцас авах гэхээр хэмжээ болоод загвар нь тохирох бүтээгдэхүүн бараг байдаггүй. Яагаад энэ зах зээл дээр зарим нь ажиллаж болохгүй гэж”
-Манай бизнес эрхлэгчид амжилттай маркетинг хийхийн тулд юуг анхаарч өөрөөр хараасай гэж та боддог вэ? Мэдээж олон зүйл байдаг байх хамгийн чухлаас нь дурдвал?
Хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолыг зөв үнэлж, судлаасай. Бүх хүнд зориулсан бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэх хэрэггүй гэж хэлмээр санагддаг. Зах зээлд өрсөлдөөн багатай үед танай бүтээгдэхүүн үйлчилгээ бүх хүмүүст зориулагдсан юм шиг санагдаж, борлуулалт ч тэр хэмжээгээр сайн байж болох юм.
Гэтэл сонголт ихсэх тусам нийлүүлэгч биш худалдан авагчийн хүч их болдог. Хүмүүсийн нас, хүйс, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, хүсэл сонирхол харилцан адилгүй шүү дээ. Тиймээс зах зээлээ сегментчилж тодорхой хэсэг дээр төвлөрч ажиллах нь зүйтэй. Ноолууран хувцасаар жишээ авья. Манай үйлдвэрлэгчид бүгд гоолиг, залуухан хүмүүст зориулсан загвар худалдаалж энэ зах зээлийн хэсэг дээр бараг бүгдээрээ өрсөлдөж байна. Ахимаг насны хүнд хувцас авах гэхээр хэмжээ болоод загвар нь тохирох бүтээгдэхүүн бараг байдаггүй. Яагаад энэ зах зээл дээр зарим нь ажиллаж болохгүй гэж.
“Бусдыг дагах биш ялгарах хэрэгтэй”
Мөн хэрэглэгчээ дутуу үнэлж, тэдний биш өөрийнхөө сонирхол таамгаар хандах эсвэл зах зээлийн тэргүүлэгчийг дагасан стратеги баримтлах хандлага их харагддаг. Жишээ нь: Голчлон 25-30 насныхан үйлчлүүлдэг нэг томоохон паб байна. Гэтэл тэд амьд хөгжмийн рок хамтлаг авчирчихаад “Алтан хавчаар”, “Сэтгэлийн жигүүр”-ийг дуулуулаад байх юм. Энэ насны залуус тэс өөр дуу сонирхоно шүү дээ. Том судалгаа хийдэггүй юмаа гэхэд зорилтот хэрэглэгчээсээ 30-40 хүн цуглуулаад фокус группын судалгаа хийхэд л тодорхой дүр зураг гараад ирнэ.
Бусдыг дагах биш ялгарах хэрэгтэй. Утасны оператор компаниуд руу тусламж авахаар залгахад тэдийг дарвал тийм мэдээлэл авна гээд баахан үйлчилгээ санал болгоод дээр нь нэмээд бүтээгдэхүүнээ сурталчилаад хамгийн сүүлд “оператортой холбогдохыг хүсвэл тэдийг дар” гэж хэлдэг. Энэ бол Монгол хүний зан төлөвт тийм ч тохиромжтой хувилбар биш. Аль нэг нь үүнийгээ болиод банк шиг шууд оператортой холбогддог болгоод түргэн шуурхай үйлчилчихвэл хэрэглэгчдийнх нь сэтгэл ханамж хэд дахин нэмэгдэнэ гэж би боддог.
-Та бусдыг дагах биш ялгарах хэрэгтэй гэж хэллээ. Хийсэн ажлаасаа ийм жишээ байвал хуваалцаач?
-Манайх эрдэст усны шинэ брэнд гаргахаар зах зээлийн судалгаа, концепц, бүтээгдэхүүний нэр, лого, сав баглаа боодлын дизайн дээр ажилласан. Савласан усны хувьд бусад шингэн хүнстэй адил амт, орц найрлагаар ялгарал үүсгээд тэрийгээ хэрэглэгчдэд ойлгуулах боломж бага, бас их зардалтай. Тиймээс бид бүтээгдэхүүний сав баглаа боодол брэндийнхээ мөн чанараар ялгарал үүсгэсэн.
Судалгаанаас манай зах зээл дээрх бараг бүх ус уул, ус, газар орны нэрээр нэрлэгдсэн хоорондоо их адилхан өнгө төрхтэй учраас зах зээлд үнээрээ өрсөлдөж буй нь анзаарагдсан учраас бид уул усны нэр өгөхөөс зайлхийсэн. Нөгөө талаас дэлхий нийтээр хүмүүсийн амьдралын хэв маягт сэлфи, фейшн эрин хүчтэй ноёрхож байгаа. Фэйсбүүк, инстаграм дээр идсэн уусан зүйлийнхээ зургийг тавих нь энгийн үзэгдэл болсон нь үүний нэг баталгаа. Мөн цаг хугацаатай уралдаж амьдардаг их хотын амьдралын хэмнэлээс шалтгаалан хүмүүс явуут дундаа хооллох нь түгээмэл болсон. Тэгэхээр тэдний бариад явж буй зүйл тухайн хүний загварлаг байдалтай бас хувь хүнийх нь мөн чанар, үзэл бодолтой нийцэх шаардлага гараад ирсэн.
Энэ бүгд дээр үндэслээд бид усныхаа концепцыг бодож, сав баглаа боодлын загвар дизайныг хийсэн. Энэ брэнд маань маш сонирхолтой агуулгатай. Удахгүй худалдаанд гарахаар нь та бүхэн харах байхаа.
-Яагаад маркетингийн мэргэжлийг анх сонгосныг тань сонирхмоор санагдлаа?
-Анх их сургуульд ороод л энэ миний мэргэжил юм байна гэдгийг ойлгосон. Маркетингд дурлачихсан гэхүү дээ. Нэгдүгээр курсдээ суурь хичээлээ үзэхэд маркетингийн мэргэжил миний зан чанар, хүсэл сонирхолд яг тохирсон юм шиг санагдсан. Дунд сургуульдаа тооны хичээлдээ сайн байв. Бас зураг зурах дуртай, үлгэр их уншина. Одоо ч дуртай. Энэ бүгд маркетер хүнд маш их хэрэг болдог логик болон хийсвэр сэтгэлгээ, мэдрэмжийг маань хөгжүүлсэн болов уу гэж боддог. Маркетингийн мэргэжилтнүүд борлуулалтын тайлан, зах зээлийн судалгаа, төсөв, бүтээгдэхүүний үнэ тооцоололт гэх мэт тоон мэдээлэл дээр үргэлж анализ хийдэг. Миний хувьд тоон мэдээлэл дээр гаргасан алдааг маш хурдан олчихдог “муу” зантай /инээв/.
“Брэндартэ бусдаас өвөрмөц байхыг эрмэлздэг брэндүүдтэй хамтран ажиллаж судалгаанаас төлөвлөлт, хөгжүүлэлт, дизайн хүртэл маркетингийн цогц үйлчилгээг үзүүлдэг.”
Брэндартэ компанийн дизайнер, маркетингийн зөвлөхүүдтэйгээ хамт
-Маркетингийн зөвлөх үйлчилгээний компани нээх санаа хэзээ төрсөн бэ?
-Би их сургуулиа төгсөхдөө “Реклам сурталчилгааны агентлаг” гэсэн сэдвээр дипломын ажлаа хамгаалж байсан. Дипломын ажлаа бичих явцдаа эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад ийм мэргэжлийн байгууллага ямар үр дүнтэй, хэрхэн ажилладагийг чамгүй гүнзгий судалсан. Тэгээд монголд ч гэсэн ийм хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн брэнд бүтээдэг чадварлаг, бүтээлч агентлагууд бий болоосой, хөгжөөсэй гэж боддог болсон юм.
Миний хувьд өөр өөр төрлийн брэндийн маркетингийг олон улсын түвшинд өрсөлдөхөөр хийж энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэж хүсдэг, өмнө нь ажиллаж байсан газрууддаа ч энэ зарчмаа барьж жишиг болохуйц ажлууд хийхийг зорьдог байлаа. Ингэж бодож яваад л 2014 онд Брэндартэг нээсэн.
“Бид сэтгэл алдрам, амжилттай брэндийг бүтээдэг”
-Брэндартэ ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Товчхондоо бол бид сэтгэл алдрам, амжилттай брэндийг бүтээдэг. Манай баг бусдаас өвөрмөц байхыг эрмэлздэг брэндүүдтэй хамтран ажиллаж судалгаанаас төлөвлөлт, хөгжүүлэлт, дизайн хүртэл маркетингийн цогц үйлчилгээг үзүүлдэг.
CoverHill Давхар даатгалын компанийн логог бүтээсэн байдал
-Танайх ямар бүрэлдэхүүнтэй, хэрхэн ажилладаг нь сонирхол татаж байна?
-Маркетинг гэдэг бол багийн ажил. Манайх мэргэжлээрээ 10 болон түүнээс дээш жил ажилласан гадаад, дотоодын олон брэндийг Монголын зах зээлд амжилттай байршуулсан туршлагатай, өндөр түвшинд бэлтгэгдсэн экспертүүдээс бүрдсэн хүчтэй багтай. Багийн гишүүн бүр юуг яаж хийхээ гаргууд мэддэг болохоор бид олон төсөл дээр үр дүнтэй ажиллаж чаддаг. Ажил маань бидний хобби гэж хэлж болно. Манай хамгийн чухал зарчим бол ажилдаа чин сэтгэлээсээ хандах юм. Цаад хүн мөнгө төлж бид түүнд нь тааруулж юм хийж байна гэж хэзээ ч боддоггүй.
Аливаа ажилд багийн бүх гишүүд чухал үүрэгтэй. Тиймээс бид үйчлүүлэгч бүрээ багийн гишүүн хэмээн үзэж нэг үр дүнд хүрэхийн төлөө сэтгэл шулуудан ажилладаг. Мөн хэрэглэгчдэд таашаагдах, тэдний амьдралыг илүү сайхан болгох брэндийг бүтээж, хөгжүүлэхэд манай ажлын зорилго оршдог. Аливаа ажлыг хийх зөв арга технологи гэж бий. Бид ажлыг аргалж хийхээс зайлсхийдэг. Анхнаасаа ном журмынх нь дагуу хийвэл нэгдүгээрт сайн брэнд бий болох боломжтой. Хоёрт үр ашиггүй хөрөнгө оруулалт хийх эрсдэлд орохгүй.
Монголын бейкери, тортны зах зээлд тэргүүлэгч Жүр үр брэндийн "Аз жаргалаа хуваалцъя" шинэ концепцид зориулсан сурталчилгааны зураг авалт
-Сүүлийн үед ямар чиглэлийн ажлуудыг голчлон хийж байна вэ?
-Орчин үеийн хүмүүсийн завгүй амьдралын хэв маягаас шалтгаалж эрүүл мэндийн болоод, эко бүтээгдэхүүний зах зээл дэлхийд өсч байна. Энэ чиг хандлага манайд ч орж ирсэн. Бид кальци, амин дэм, галбиржуулах бэлдмэл гэх мэт эрүүл мэндийн шинээр гаргаж буй бүтээгдэхүүнүүд дээр төвлөрч ажилласан. Мөн эдийн засгийн хямралыг давахын тулд бизнес эрхлэгчид шинэ төсөл хөтөлбөр бэлтгэж банкнаас зээл хүсэх, хөрөнгө оруулалт босгохыг зорьж байна. Бид ийм төслүүдийн зах зээлийн судалгаа, шинжилгээн дээр сүүлийн үед их ажиллаа.
“Монголчууд бид өөрсдөө франчайз бизнестэй өрсөлдөхүйц өөрийн гэсэн онцлогтой маш гоё кофе шопын сүлжээ нээж болно. Манайд энэ чиглэлээр бодсон судалсан олон санаанууд бий”
-Дотоодын зах зээлд франчайз бизнесүүд их орж ирэх болжээ. Түргэн хоолны, кофе шопын том сүлжээнүүд нээгдэхийн хэрээр дотоодын үйлчилгээний газрууд хумигдаж байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Хамгийн энгийнээр бол франчайз сүлжээгээр үйлчлүүлэх нь хүмүүст таалагдаж байнаа л гэсэн үг. Тэгэхээр бид яагаад манай кофе шопыг биш Café bene-г, Tomn & Toms, KFC-г сонгоод байгааг нь судалж, ойлгох хэрэгтэй. Тэдний нууц бол энэ моделийг бий болгохын тулд маш их судалж, төлөвлөсөн, бэлдсэн, бусдаас ялгарах онцлог давуу тал, өрсөлдөөний стратегиа сайн боловсруулсан. Бас хангалттай цаг хугацаа, хөрөнгө зарцуулж, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байж энэ үр дүнд хүрсэн нь гарцаагүй. Кофе шоп гэхээр зөвхөн тохижилт, кофе хоёр биш юм.
Хэнд зориулах вэ гэдгээс шалтгаалаад бүтээгдэхүүний нэр төрөл, иж бүрдэл, үнийн бодлого, үйлчилгээний стандарт, интерьер, экстерьер дизайн гээд маш олон зүйл нийлж байж таны кофе шопын брэнд өөрийн гэсэн онцлогтой болно.
Сүүлийн 4 жилийн хугацаанд Монголд Солонгосын франчайз кофе шопын 40 гаруй салбар нээгдсэн байна. Монголчууд бид франчайз бизнестэй өрсөлдөхүйц өөрийн гэсэн онцлогтой маш гоё кофе шопын сүлжээ нээж болно. Зах зээлд хоосон орон зай зөндөө байна. Манайд энэ чиглэлээр бодсон судалсан олон санаанууд бий.
“Мэдээллээ санасан үедээ биш төлөвлөгөөнийхөө дагуу тогтвортой оруулдаг байх нь чухал. Чанартай чанаргүй хэт олон контент түгээх нь хэрэглэгчийг залхаадаг”
-Өнөө цагт сошиал сувгийн сурталчилгааны хэлбэрүүд хамгийн өргөн ашиглагдаж байна. Энэ чиглэлийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч их болжээ. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулж фэйсбүүк дээр хэрхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ үр дүнтэй сурталчилах талаар зөвлөгөө өгөөч.
-Амжилттай сурталчилгаа хийхийн тулд хамгийн түрүүнд хэнд хандаж ямар үр дүнд хүрэхийг зорьж байгаагаа тодорхойлоод бичээрэй. Тэгээд энэ үр дүнд хүрэхийн тулд ямар мэдээллүүдийг хэзээ оруулах төлөвлөгөөгөө боловсруулж төсвөө гаргана. Мэдээллээ санасан үедээ биш төлөвлөгөөнийхөө дагуу тогтвортой оруулдаг байх нь чухал.
Чанартай чанаргүй хэт олон контент түгээх нь хэрэглэгчийг залхаадаг. Мэдээллийн гол санаагаа эхний хоёр мөрөнд багтаахыг хичээх хэрэгтэй. Бас нэг чухал зүйл бол эх хэл дээрээ үг үсгийн болон утга найруулгын алдаагүй зөв бичих шаардлагатай. Хүмүүсийн асуултанд болж өгвөл түргэн шуурхай хариулж байх, илт гүтгэж доромжилсон, бүдүүлэг үг хэллэг хэрэглээгүй бол өөртөө таалагдаагүй коментыг нь устгах хэрэггүй. Энэ нь таныг хэрэглэгчээс тань холдуулах болно гээд яривал олон зүйл бий. Мэдээлэл тань олон хүнд харагдлаа гээд худалдан авалт хийнэ гэсэн үг бас биш юм. 4P, 5P, 7P гээд бараг бүх хүн мэддэг маркетингийн хольцууд болон өрсөлдөөний стратегиа зөв тогтоогоогүй бол хэрэглэгчийн сонголтонд өртөхгүй. Тэгэхээр мэдээллийн ямар нэг суваг хүчтэй хөгжсөн ч гэсэн цаана нь маркетингийн суурь ухаан тэр чигээрээ явж байдаг гэдгийг бид мартаж болохгүй. Манай хувьд харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг фэйсбүүкээр идэвхижүүлэлт хийхдээ энэ зах зээлд тэргүүлэгч Ogilvy-н аргачлалаар ажилладаг.
Юуны түрүүнд маркетингийн стратегийг нь тодорхойлж төлөвлөгөө гаргадаг. Тиймээс манай хөтөлсөн хуудсууд эхний нэг сарын хугацаанд хандалт нь хоёр дахин нэмэгдэж харилцагчдын маань бүтээгдэхүүн үйлчилгээний танигдах байдал борлуулалт шууд өсөж эхэлдэг.
Дээд зэрэглэлийн монгол гэр, тавилга үйлдвэрлэгч “Хаадын гэр” брэндийн шинэ концепци бүтээлт
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Брэндартэ компанийн хаяг: Маршал таун, кинг тауэр 122-6 тоот
Холбоо барих утас: 70122080, 8810 8412 | https://ikon.mn/n/105q |
105r | Хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширчээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/08/2017 12:09:00 |
Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна.
Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг бөгөөд он гарсаар хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгджээ.
Манай улсад 2005 оноос хойш хачигт халдварыг бүртгэж эхэлсэн байдаг. 2005-2015 оны хооронд нийт 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 956 нь эмнэлзүй, лабораторийн шинжилгээ, тархвар судлалаар оношлогджээ. Өөрөөр хэлбэл, хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширсон байна. Нийслэл орчмын уулт хээрийн бүсэд хачигны тоо толгой харьцангуй өндөр байдгийг 2015 онд хийсэн хачигт халдварын тандалт судалгааны үр дүнд илрүүлсэн ажээ.
Дулааны улирал эхэлж агаар салхинд гарах, ууланд алхах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул хачгийн идэвхитэй үе эхэлсэн энэ үед хачигт халдвараас хамгаалахыг сануулж байна. Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар, манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна.
Хачиг нь эзэн амьтан руугаа мөлхөж очдоггүй бөгөөд тэсвэртэй нь аргагүй хүлээж байдаг. Жишээлбэл, ойн хачиг хүн явдаг жим дагаад өвсний үзүүрт байж байдаг. Тандалт судалгаагаар, ойн гүнд хачгийн нягтаршил бага. Ойн жимээр их, метр хэрийн өндөрт ч эзнээ хүлээгээд байж байдаг. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Халдвартай хачигт хазуулах, хачгийг няцлах үед цусаар нь халдвар дамждаг. Хачигт хазуулахад төрлөөсөө шалтгаалж хэд хэдэн шинж тэмдэг илэрнэ.
Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ойт хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг гэсэн үг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг.
Хачигт боррелиоз нь бэлчээрийн хачгаар дамждаг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хачигт рикетсиоз өвчин нь хазуулсан хэсэгт тав үүсэх, бүх биеэр цэгчилсэн тууралт үүсэх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүндрэл нь мартамхай болох, саа саажилт, тэнэгрэл үүсэх аюултай. Мөн амь насанд ч аюултай. 2005 оноос хойш нийт бүртгэгдсэн тохиолдлын ес нь нас барсан байна.
Хачигт энцефалитаас яаж сэргийлэх вэ?
Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй битүү хамгаалах өмсгөл хэрэглэх
Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
Хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх. Хувцсандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэх
Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. Дархлаажуулалтын гурван тунг хийлгэсэн байх шаардлагатай. Голомтот нутгийн хүн ам эхний тунг 9-11 сард хийлгээд хоёр дахь тунг 14-30 хоногийн дараа хийлгэнэ. Давтан дархлаажуулалтыг жилийн дараа хийлгэнэ.
Хачигт хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ:
Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авч, битүү саванд хийгээд шинжилгээнд хамруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандах
Хачигны тос түрхэх
Хачиг хазсан хэсгийн газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
Хүйтэн жин тавих хэрэгтэй бөгөөд эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай
Эх сурвалж: НЭМГ | https://ikon.mn/n/105r |
105s | ТЕГ "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-тай боллоо | А.Үлэмж, iKon.mn | 05/08/2017 12:22:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Татварын Ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. "Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа" уриатайгаар тэмдэглэж байгаа 18 дахь удаагийн өдрүүд улс орон даяар “Би- Ирээдүйн татвар төлөгч” хичээлээр эхэллээ.
Уг өдрүүдийг тохиолдуулан ТЕГ-аас "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-ийн нээлтийг мөн өнөөдөр хийсэн юм. Энэхүү танхим нь татвар төлөгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, ирээдүйн татвар төлөгч, гадаадын зочид төлөөлөгчдөд татварын албыг танилцуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд туслах, татвар төлөх үндсэн үүргээ ухамсарлах суурь нөхцлийг бүрдүүлэн ажиллахад зориулагджээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр ЕБС, их дээд сургуулиудын оюутан, сурагч, багш нарын дунд зарласан гар зураг, зохион бичлэг, хөлөгт тоглоомын уралдаанд түрүүлсэн бүтээлийн шагналыг гардууллаа.
Гэрэл зургийг mpa.mn
Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү уралдааны биет тоглоом бүтээх төрөлд 32 бүтээл ирснээс Баянзүрх дүүргийн 63-р цэцэрлэгийн хамт олны ирүүлсэн “Татвараа төлцгөөе” хөлөгт тоглоом тэргүүн байр, зохион бичлэгийн уралдаанд 117 зохион бичлэг ирснээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын МГС-тай 4-р сургуулийн 106 ангийн сурагч Б.Түвшин мэргэний “Татвар миний ирээдүй” сэдэвт зохион бичлэг тэргүүн байр, гар зургийн төрөлд 121 бүтээл ирүүлснээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р сургуулийн 11 в ангийн сурагч Б.Отгончимэгийн “Бид НӨАТ-ын азтан боллоо” зураг тэргүүн байр тус тус эзэлжээ.
Гэрэл зургийг mpa.mn
Уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааны дараа “Татвар төлөгчдөд үйлчлэх танхимд ТЕГ-ын дарга Л. Зориг ЕБС-ийн сурагчдад “Би -Ирээдүйн татвар төлөгч” сэдвээр хичээлийг заалаа. Монгол орон даяар ЕБС-ийн 370 гаруй сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид, мөн их дээд сургуулийн оюутан залууст “Би- Ирээдүйн татвар төлөгч” хичээлийг энэ өдрүүдэд орох юм байна.
"Ирээдүйн татвар төлөгч сурагчид, оюутнууд ирж зөвлөгөө авах, мөн иргэд ирж зөвлөгөө авах, сургалтанд хамрагдах боломжтой болж байгаа"
Гэрэл зургийг mpa.mn
ТЕГ-ын дарга Л.Зориг "Энэ жилийн Татвар төлөгчдийн өдрүүдэд НӨАТ-ын хуулийг сурталчлах ажлуудыг их зохион байгуулж байгаа. Энэ өдрүүдээр шилдэг татвар төлөгчдөө шалгаруулж, шагнаж урамшуулна, үйл ажиллагааг нь сурталчлах ажиллагааг хийнэ. Мөн бид ирээдүйн татвар төлөгчиддөө зориулсан хичээлүүдийг зааж эхэлж байгаа. Удахгүй энэ хүүхдүүд маань сургуулиа төгсөөд татвар төлөгч болно. Тиймээс бид одооноос хүүхдүүдэд татварын хуулийн талаар зааж сургаж, мэдлэгтэй болгох зорилго тавьж байгаа.
Мөн цаашдаа ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Түүнчлэн, өнөөдөр бид ТЕГ-ын нэг давхарт татвар төлөгчдөд үйлчлэх танхимийг нээж байна. Энэ нь үргэлж нээлттэй байх танхим юм. Ирээдүйн татвар төлөгч сурагчид, оюутнууд ирж зөвлөгөө авах, мөн иргэд ирж зөвлөгөө авах, сургалтанд хамрагдах боломжтой болж байгаа юм" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
“Татвар төлөгчдийн өдрүүд” долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд эдгээр өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Мишээл, Драгон, Дүнжингарав худалдааны төвүүдэд кассын машин, POS төхөөрөмж 52 нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа болон татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх уулзалтууд болох аж.
Мөн ТЕГ-ын 8 давхарт тавдугаар сарын 11-12-нд татварын хуулийн шинэчлэл болон, татварын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлаар татвар төлөгч, бизнес эрхлэгчид, холбоодын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд энэ оны тавдугаар сарын 10-ныг хүртэл бүртгэл явагдах гэнэ. | https://ikon.mn/n/105s |
105t | “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөр хэрэгжих гэж байна | ikon.mn | 05/08/2017 12:42:00 |
Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг 2017 оны 7 сарын 1-11-нд Улаанбаатар хот Өмнөговь аймаг, Солонгос улсад зохион байгуулна.
Энэ жил 10 дах удаагийн “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож байна.
МУЗ нь 2017 оны 5-р сард Монголын хөгжмийн 5 уран бүтээлчийг сонгон шалгаруулж, Солонгосын орчин үеийн хөгжмийн хамтлагийн хамт Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялуулан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн, хамтын бүтээлээ туурвих боломжийг олгоно.
Хөтөлбөрт оролцсон Монгол, Солонгос уран бүтээлчид хамтарсан хөгжмийн бүтээлээ Улаанбаатар хотод олон нийтэд толилуулах, БНСУ-д студид бичүүлэх боломжтой. Иймд ардын дуу, этник, альтернатив, жазз, саунд арт чиглэлээр бүтээлээ туурвидаг Монголын хөгжимчид, уртын дуучид та бүхнийг урьж байна. Хөтөлбөрийн оролцогчдыг 5-р сарын 10-ны хүртэл бүртгэнэ.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлийн маягтыг МУЗ-ийн 319015 утсаар болон www.artscouncil.mn хаягаар авна уу.
| https://ikon.mn/n/105t |
105u | ФОТО: Пионерууд Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ | С.Бадрал, iKon.mn | 05/08/2017 13:17:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр болно.
Энэхүү өдрийг угтаж хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж "Пионерийн дуу"-г дууллаа.
"Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.
Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байсан" хэмэнэ ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс дурсан ярилаа.
Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун ”Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч, хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг хүүхэд багачуудын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, өдгөө хүүхэд хөгжил, хамгааллын асуудалд бие сэтгэлээ зориулан ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдад баярын мэнд хүргэе.
Та бүхний минь хүүхэд бүрийн төлөө хийх ариун үйлс үргэлж дэлгэрч байх болтугай” гэв.
УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтанууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, хүүхдийн төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүллээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/105u |
105v | Г.Уянга: Ерөнхийлөгчийг огцруулахаар 5,000 иргэний санал дүнг цуглуулаад байна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/08/2017 13:35:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн асан Г.Уянгын санаачилсан Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах суулт тэмцлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнтэй тэмцээгүй, гадны гар хөл болсон том бүлэглэлтэй тэмцэж байна
УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах иргэдийн гарын үсэг цуглуулах, ерөнхийлөгчийн найман жилийн үйл ажиллагаанд дүн тавих үйл ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж 5,000 гаруй иргэдийн санал, дүнг цуглуулаад байна.
Энэхүү тэмцэлд "Дархан Монгол" нэгдэл, Ард Түмний Онц Түр зөвлөл, "Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг","Ноён уулаа аваръя" зэрэг хөдөлгөөнийхөн нэгдсэн.
Ирэх Лхагва гараг буюу 2017 оны тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд суулт хийнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дараах үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байна.
Монгол Улсад татвар төлөхгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөсөн.
Мөн төрийн эрх барих дээд байгууллага УИХ-тай зөвшилцөлгүй "Байнга төвийг сахих статус" гэгчийг дэлхий нийтэд шууд зарласан.
Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д танилцуулалгүй ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн 35-р зүйлийн 35.1 дэхь заалтыг тус тус зөрчсөн.
Үндсэн хууль, эрүүгийн хуульд цаазаар авах ял хүчин төгөлдөр хэвээрээ атал цаазаар авах ялыг хүчингүй болгох санал санаачилга гаргаж, цаазын ял сонссон хүн бүрд бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлнэ гэж хуульт ёсыг уландаа гишгэж, харгис гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн.
Харийн шашны гаж урсгал МҮҮН-тэй холбогдож МҮҮН-ийн БНСУ дахь салбар байгууллагаас сонгуулийн санхүүжилтээ босгож байсан гэх зэрэг ерөнхийлөгчийг огцруулах олон үндэслэл байна.
Бид Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнтэй тэмцээгүй, гадны гар хөл болсон том бүлэглэлийн ул үндэсийг нь таслах тэмцэл.
Ерөнхийлөгчийг тангаргаа зөрчсөн эсэхийг тогтоох цор ганц байгууллага нь УИХ юм.
Гэтэл ерөнхийлөгчид хариуцлага тооцох чадваргүйгээ УИХ нотлон харуулсаар байна.
Хэрэв УИХ хариуцлага тооцож чадахгүй юм бол сонгосон ард түмэн нь хариуцлага тооцно.
Бидний өмнө хонь шиг чимээгүй өрлүүлж амьсгал хураах уу, чоно шиг хавханд орсон хөлөө тас хазаад босч тэмцэх үү гэдэг сонголт байгаа" гэв.
Хуралд ирсэн иргэдийн олонхийн саналаар ерөнхийлөгчийг огцруулна
Гэрэл зургийг mpa.mn
Өмгөөлөгч Г.Батбаяр "Энэ Лхагва гараг гэхэд Үндсэн хуулийн 35-р зүйлийн хоёр дахь хэсгийг баримтлан ерөнхийлөгч тангарагаасаа няцсан болох нь Үндсэн хуулийн дүгнэлтээр тогтоогдвол хуралд ирсэн иргэдийн олонхийн саналаар огцруулна гэсэн заалтын хүрээнд мэдээлэл гаргаж байгаа.
Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүдийг Үндсэн хуулийн цэц дээр нотлон ярих болно. Ирэх Лхагва гарагт бид Үндсэн хуулийн цэцэд гомдолоо гаргана" гэлээ. | https://ikon.mn/n/105v |
105w | "Замын хөдөлгөөний цагаан толгой 2017" тэмцээний шилдгийг шалгаруулна | ikon.mn | 05/08/2017 14:13:00 |
"Ногоон гэрэл-Цагаан шугам-2014" тэмцээн 2014.11.07 Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa
Замын цагдаагийн албанаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5 дугаар сард “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн шилдгийн шилдэг багийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Цагдаа-Олон нийт, хамтын ажиллагааны төвд тодруулах юм.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн нь энэ жил 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Тэмцээнд шалгарч үлдсэн шилдэг нийт 15 цэцэрлэгийн хүүхэд, багачууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, авхаалж самбаагаараа өрсөлдөх юм гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. | https://ikon.mn/n/105w |
105x | Дөрвөн настай хүүг хөнөөсөн Хятад иргэнд 25 жилийн хорих ял оноолоо | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/08/2017 14:35:00 |
БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүг заазуурдаж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд гарч олон нийтийг цочроосон.
Тус хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Сонгинохайрхан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017.05.08-ны 09:00 цагт хуралдаж 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангил эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8.7 сая төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Уг хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 21-нд болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биеийн байдал муу ирээгүй учраас шүүх хуралдааныг 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.
Эх сурвалж: Сонгинохайрхан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | https://ikon.mn/n/105x |
105y | "Чингэлтэй хайрхан ууланд амралт, аялал зугаалгын бүс байгуулах ажлыг эхлүүлээд байна" | ikon.mn | 05/08/2017 14:50:00 |
Чингэлтэй дүүргийн удирдлагууд өнөөдөр “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож, нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Манай дүүрэг 159,514 хүн амтай, засаг захиргааны 19 хороо нэгжтэй. Үүнээс 6 хороо төвийн буюу байшин хороолол, үлдсэн нь гэр хорооллын бүсэд байна.
Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017-2020 онд хэрэгжих “Эрүүл мэнд 2020”, “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн–Хотын соёл”, “Хамтдаа хөгжье”, “Чингэлтэйд үйлдвэрлэв”, “Ногоон дүүрэг”, “Хүний нөөц, Нийгмийн баталгааг хангах“, “Чингэлтэйн боловсрол”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрүүдийг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоол “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д нийцүүлэн боловсруулж, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
“Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Австри улсын "The cool tool" компанид үйлдвэрлэдэг таваас дээш насны бүх хүн хэрэглэх боломжтой "Юнимат" бүтээлч машин буюу цахилгаан болон гар багаж, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хэрэгслүүдээр ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөр технологийн танхимуудыг тохижуулсан.
Арьс мэдрэгчтэй, цахилгаан багажны ирэнд хуруу болон биеийн аль нэг хэсэг хүрэх үед багаж автоматаар зогсдог зэрэг аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тоног төхөөрөмж, багажийг дүүргийн төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр 2016 онд ерөнхий боловсролын 5 сургуульд суурилуулсан билээ.
2017 онд дүүргийн төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгөөр мөн нэмж 4 сургуулийн хөдөлмөр технологийн танхимыг тохижуулахаар төлөвлөөд байна.
2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жишиг” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ.
Дүүргийн хэмжээнд авто замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, орц, гарц нээх, хөрсний бохирдлийг бууруулж, тоосонцорыг багасган иргэдийн амар, тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай, иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан нөөц бололцооны хүрээнд хийж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр 7 дугаар хороонд 500 у/м авто зам, урсгал зардлаар 7, 11, 12 дугаар хороодод 1.5 км байгалийн чулуун болон бетонон авто зам, Чингэлтэй хайрхан ууланд “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” бүхий амралт, аялал зугаалгын бүс болгон тохижуулахаар 230 у/м байгалийн чулуун авто замын ажлыг эхлүүлээд байна” хэмээн онцоллоо.
Тус дүүргийнхэн 2017 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй хайрхан уулыг түшиглэн “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй амралт, зугаалгын бүс бий болгохоор зураг төсөл боловсруулан ажлыг эхлүүлсэн байна.
Хаврын ногоон байгууламжийн ажлын арчилгааны хүрээнд 286 улиас мод, 152 ширхэг бут сөөг, 5,901 метр ургамалан хашлагын тайралт, хэлбэржүүлэлт, шохойжуулалт, 58,940 м2 талбайн зүлэг самналт, 58,940 м2 талбайд хаврын цэнэг усалгаа тогтмол хийж буй аж.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас төрийн бус өмчийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин “Нэг гараа-Тэгш боломж-I, II” зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 5 настай 544 хүүхдийг цэцэрлэгт хамруулжээ.
Нийслэлийн төсвийн тус бүр нь 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 12, 16, 17 дугаар хороонд 180 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, 120 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн цогцолборын барилгууд баригдаж ашиглалтад оруулсан байна. Эдгээр цэцэрлэгүүдэд нийт 680 гаруй хүүхэд багачууд хүмүүжиж, тухайн хорооны 100 гаруй иргэн ажлын байртай болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/105y |
105z | Манай улс Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бүтээгдэхүүн авах санал тавьжээ | ikon.mn | 05/08/2017 15:06:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, батлан хамгаалах, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны суурийг манай хоёр орны удирдагчид одоогоос 60 гаруй жилийн тэртээ тавьсан бөгөөд энэ харилцаа эдүгээ амжилттай өргөжин хөгжиж байгаад баяртай байна.
Хоёр ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч Таны айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг тэмдэглэв.
"Оюутны тэтгэлгийн хэмжээг харилцан нэмэгдүүлэх талаар хоёр тал хэлэлцээний үеэр ярилцжээ"
Гэрэл зургийг mpa.mn
Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэлэлцээний үеэр улс төр, цэрэг, батлан хамгаалах, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, одоо 40 гаруй сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд нэн тэргүүнд ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Вьетнам Улсын зах зээлд гаргах, аялал жуулчлал, оюутан солилцооны талаар санал солилцсон.
Манай улс БНСВУ-д эхний ээлжинд ямааны гүн хөлдөөсөн 20 тонн мах нийлүүлсэн бөгөөд энэ хэмжээг цаашид 200 тонн хүртэл авах хүсэлтэй байгаагаа Вьетнамын тал илэрхийлсэн байна.
Харин Монгол Улс тус улсаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авах санал тавьжээ.
2016-2017 оны хичээлийн жилд БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай 60 гаруй, манай Засгийн газрын тэтгэлгээр Вьетнамын 30 гаруй оюутан суралцаж байна. Тэтгэлгийн хэмжээг харилцан нэмэгдүүлэх талаар хоёр тал хэлэлцээний үеэр ярилцжээ.
Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) элсэх болон АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, Вьетнамын талын байр суурийг сонсов.
Хэлэлцээний дараа хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон оюутан солилцооны нийгмийн халамж, үйлчилгээний асуудлыг тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/105z |
106 | Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ | ikon.mn | 11/06/2013 08:15:00 |
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсраглтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул дээрх хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ.
Ингэснээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулахаар болов.
Үүний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж хариулт авсан. Ингээд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулахаар болов.
Мөн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж хариулт авсан.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэгдсэн хуралдаанаас дэмжигдсэн дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1,2 дугаар шүүхүүдийн байрших газрын нэрийг тус тус “Улаанбаатар” гэж заасныг “Улаанбаатар хот /зүүн бүс/” болон “Улаанбаатар хот /баруун бүс/” гэж тодотгон өөрчлөх саналыг хуулийн төсөлд тусгасан байна.
Харин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал гараагүй бөгөөд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үүнтэй холбогдсон “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үүний дараа Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. | https://ikon.mn/n/106 |
1061 | Сөргөлдөөнөө зогсоохыг Хойд Солонгосоос Өмнөд Солонгост уриаллаа | Р.Төмөр, ikon.mn | 05/08/2017 15:12:00 |
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг хоногийн өмнө буюу өнөөдөр хоёр Солонгосын түүхэн сөргөлдөөнийг эцэслэхийг уриалсан нийтлэлийг Хойд Солонгосын эрх баригч намын төв хэвлэл Родон Синмун сонин тэргүүн нүүрэндээ гаргажээ.
Сонинд өгүүлэхдээ “Өнөөдрийн Хойд-Өмнөд Солонгосын эмгэнэлт харилцааг сүүлийн 10 жилийн турш төр барьсан консерватив бүлэглэлүүд бий болгосон ба нэг үндэс угсаатнуудын дунд улс төр, цэрэг зэвсгийн сөргөлдөөнийг эрчимжүүлсэн юм” гэсэн байна.
Маргааш буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын иргэд албан тушаалаасаа огцорсон экс ерөнхийлөгч Пак Гын Хэг залгамжлах шинэ ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа юм.
Хамгийн сүүлийн судалгаагаар Ардчилсан Намын нэр дэвшигч Мүүн Жэ Ин бусдаасаа хол илүү тэргүүлж байгаа нь харагдаж байгаа. Хэрвээ Мүүн Жэ Ин сонгогдвол тэрээр Хойд Солонгостой аядуу, зөвшилцөх бодлого барьж, консерватив Ли Мюн Бакаас эхлэн Пак Гын Хэг хүртэл үргэлжилсэн хатуу бодлогыг зогсооно гэсэн хүлээлт бий.
“Манай ард түмний энх тайвныг хүсэх сэтгэлийг консерватив бүлэглэлүүд, дайны хэнээтнүүд хайр найргүй гишгичсээр ирсэн юм” гээд “Консервативуудын өдөөж ирсэн хоёр Солонгосын сөргөлдөөний түүх төгсгөл болж, нэг үндэс угсаатны нэгдэн нийлэх шинэ эрин эхлэх ёстой. Ингэхийн тулд консервативуудын засгийн эрхэнд дахин гарах арга замыг бүрмөсөн нураах хэрэгтэй” гэж тус нийтлэлд өгүүлжээ.
Эндээс харвал Пёньян Өмнөд Солонгосын засгийн эрхэнд консерватив хүч дахин гарахаас болгоомжилж, маргааш болох ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг хичээж байгаа нь харагдаж байна.
Эх сурвалж: Korea Times | https://ikon.mn/n/1061 |
1062 | "Монгол Улсын АПЕК-т элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох сонирхолд дэмжлэг үзүүлнэ" | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/08/2017 15:45:00 |
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Айлчлалын бүрэлдэхүүнд Вьетнамын 20 гаруй томоохон бизнесмэн ирсэн
УИХ-ын дарга М.Энхболд "Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, айлчлал амжилттай болж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлоод, парламент дахь найрамдлын бүлгүүд, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэ онд БНСВУ-ын Үндэсний ассамблейн Аюулгүй байдал, батлан хамгаалах байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчдийг айлчлуулахад бэлэн байна.
Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, үүний тулд байгаа боломжийг бүрэн ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа.
БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Найрсаг зочломтгой Монгол Улсад айлчилж байгаадаа нэн баяртай байна. Монгол Улсын хөгжил цэцэглэлт, монгол түмний амьдрал ахуйг нүдээр үзэж, биеэр танилцах сайхан боломж олгосонд Монголын төр засаг, ард түмэнд гүнээ талархъя.
Манай хууль тогтоох дээд байгууллага Үндэсний ассамблей 70 гаруй жилийн түүхтэй. 494 гишүүнтэй. 2016 оны тавдугаар сард Үндэсний ассамблейн 14 дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа.
Парламентын гишүүдийн 17.3 хувийг үндэсний цөөнх, 26.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны уламжлалт харилцаа бүхий л түвшинд, ялангуяа хууль тогтоох байгууллагууд, Тамгын газруудын хооронд амжилттай өргөжиж буйд баяртай байна. 2015 онд манай Үндэсний ассамблейн дэд даргын Монгол Улсад хийсэн айлчлал энэ харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийснээ дурдаад аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцаа, ялангуяа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсанаа дуулгав.
Хатагтай Данг Тхи Нгок Тхинь “Хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаа боломж нөхцөлийг бүрэн дүүрэн ашиглах талаар Тантай санал нэг байна.
Миний айлчлалын бүрэлдэхүүнд Вьетнамын 20 гаруй томоохон бизнесмэн ирсэн" гэлээ.
Хоёр орны түүх, соёлын онцлогийг харилцан сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал
Тэд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар монгол нөхөдтэйгээ амжилттай яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд хоёр улс бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны механизмуудад харилцан бие биенийг дэмжихийн чухлыг онцлов.
УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн БНСВУ-ын Үндэсний ассамблейн даргад хариу талархал илэрхийлээд, “Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээ бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Манай хоёр орны харилцаа олон жилийн уламжлалтай боловч, хэмжээ далайц нь санасанд хүрэхгүй байна. Тантай хамт ирсэн бизнесийн төлөөлөл Монголын бизнесмэнүүдтэй танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцож, энэ салбарын идэвхтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэгт эргэлзэхгүй байна.
Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүд хэрэгжүүлэх, соёлын болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг солилцох, хоёр орны түүх, соёлын онцлогийг харилцан сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэн чухал юм” хэмээн онцлов.
Тэрбээр хоёр орон олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, Монгол Улсын АПЕК-т элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох сонирхолд Вьетнам Улс цаашид ч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Дэлхий дахины энх тайвны үйлсэд хамтын хувь нэмэр оруулна
Түүнчлэн “Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Вьетнамын Коммунист Нам, Монгол Ардын Намын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг их. МАН-ын даргын хувьд ВКН-ын удирдлагад мэндчилгээ дэвшүүлж буйг минь уламжилж өгнө үү” гэлээ.
Хатагтай Данг Тхи Нгок Тхинь ашигт малтмал, газрын тосны салбарт хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэхэд Вьетнамын тал бэлэн байгааг тэмдэглээд, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын түвшинд бие биеийг дэмжиж, дэлхий дахины энх тайвны үйлсэд хамтын хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны бизнесийнхэн болон төрийн яамдын төлөөлөгчид санал бодлоо солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон сайхан тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байна гээд “Бодит, ажил хэрэгч санал санаачилга, хамтын ажиллагааны харилцан ашигтай аливаа гэрээ, хэлцлийг Монгол Улсын Их Хурал дэмжихэд ямагт бэлэн байх болно” хэмээн тэмдэглэж, хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ий айлчлалд амжилт хүсэв.
Бараалхалтад БНСВУ-ын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Жү Ван Ием, Гадаад хэргийн дэд сайд Ха Ким Нгок, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд сайд Дао Куанг Тхү, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Ху Тхи Ким Тхоа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Нгуен Чонг Дам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Ле Куок Зоань, Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүн Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. | https://ikon.mn/n/1062 |
1063 | Эрүүгийн хуулийн хүний эрхийг дордуулж буй заалтуудыг эргэж харах шаардлагатай гэж үзэв | Г.Мөрөн, iKon.mn | 05/08/2017 15:46:00 |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.08/ хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан байгаа билээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай.
Тухайлбал, Засгийн газраас анх өргөн барьсан хуулийн төсөлд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тодорхой хэрэг дээр хориглосон байтал ажлын хэсэг цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах хэргийн зүйлчлэлийг өргөтгөсөн.
Мөрдөн шалгах нууц ажиллагаа болон прокурорын зөвшөөрөлтэй явагдсан гүйцэтгэх ажлын үр дүн болох баримт мэдээллийн талаар мөрдөгч магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэж өөрчлөх саналыг ажлын хэсэгт гаргаж дэмжигдсэн.
Энэ нь иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээсээ өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох боломжийг нээж өгсөн ба гүйцэтгэх ажиллагаагаар олж авсан мэдээллээ шүүх хурлын нотлох баримтын хэмжээ нд үнэлүүлэх боломжтой болгож буйг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм.
Түүнчлэн сэжигтэн шүүхийн зөвшөөрөлтэйгээр баривчлах хугацааг 24 цагаас хэтэрч болохгүй байхаар Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан боловч 48 цаг болгон өөрчлөх саналыг байнгын хороо дэмжснийг эргэн харах шаардлагатай учраас Ажлын хэсэгт эдгээр болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй бусад заалтуудыг өөрчлөх тухай санал оруулах нь зүйтэй хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзлээ.
Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг | https://ikon.mn/n/1063 |
1064 | 1,000 төгрөгний талаар таны мэдэхгүй ДОЛООН БАРИМТ | СУРТАЛЧИЛГАА | 05/08/2017 15:53:00 |
1. Анх хэвлүүлсэн он: 1993
2. Хэмжээ /мм/: 72х150
3. Үндсэн өнгө: Хөх
4. 1990 онд багш, эмч нарын цалин 450-500₮ байсан. Ойролцоогоор тэдний 2 сарын цалин.
5. 1990 онд бөөрөнхий талх 714 ширхэг, зайрмаг 1,250 ширхэгийг авах боломжтой байсан.
6. Харин өнөөдөр та 1,000-н төгрөгөөр юу хийж болох вэ?
Автобусанд сууна.
Таксинд сууна.
Эсвэл тамхинд зарцуулж магадгүй юм. Аль эсвэл хязгааргүй хэрэглээнийхээ аль нэгийг гүйцэлдүүлэхэд хэрэглэж байна уу? Өнөөгийн нийгэмд дан ганц 1,000₮ юунд ч хүрэлцэхгүй. Таны анзаарахгүй зарлагддаг мөнгө.
7. Харин 18-н наснаасаа эхлэн өдөр бүр 1,000 төгрөгийг 60 нас хүртлээ хадгалбал тэрбумтан болно гэдэгт итгэх үү? Мөнгө мөнгөө дагаж үрждэг. Мөнгө мөнгөө дууддаг, уриалдаг хамтдаа байхдаа улам хүчирхэгждэг. Аливаа зүйл олуулаа байхдаа хүчтэй байдаг. Үүний учир нэг хүсэл, зорилготой, нэг зүгт чиглэдэг болохоор тэр юм. Сэтгэл, итгэл, тэвчээр, хөдөлмөр шингэсэн ХУРИМТЛАЛ таныг сайн сайханд, зорилгод тань хөтөлнө.
Мөнгө олох хэцүү, үрэх амархан гэдэг. Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайнга ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй.
ХУРИМТЛАЛТАЙ болох анхны алхам мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамаардаг.
БАНКИНД ЗОРИУЛДАГ ЦАГАА АМЬДРАЛДАА ЗОРИУЛ. ШИМТГЭЛД ЗАРЦУУЛДАГ МӨНГӨӨ ХУРИМТЛАЛДАА ЗАРЦУУЛААРАЙ
КАПИТАЛ БАНК
| https://ikon.mn/n/1064 |
1065 | "Хөрсний бохирдлыг бууруулах" зөвлөмж гаргажээ | ikon.mn | 05/08/2017 16:04:00 |
Өнгөрсөн сарын 24-ний өдөр НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан “Хотын шийдэл” хэлэлцүүлгийг “Хөрсний бохирдлыг бууруулах нь” сэдвийн дор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид зэрэг олон талыг оролцуулсан өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, амжилттай зохион байгуулсныг бид та бүгдэд хүргэж байсан билээ.
Харин энэ удаад хэлэлцүүлгийн хүрээнд яригдсан асуудал, эрдэмтэн судлаачид, байгууллагуудаас ирсэн санал, санаачлагын хүрээнд ЗӨВЛӨМЖ гарсан байна.
Зөвлөмжинд тусгагдсан санал, санаачлагыг ажил хэрэг болгох үүднээс НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт БЗД-ийн 21-р хорооны 127-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хөрсний бохирдол-Бидний оролцоо” сэдэвт өдөрлөгийг 2017 оны 05 сарын 17-ны өдөр МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн багш, оюутнуудыг оролцуулан зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр сурагчдад “Хөрсний бохирдол гэж юу вэ, бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдаг, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгөх юм байна.
ЗӨВЛӨМЖ:
Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг | https://ikon.mn/n/1065 |
1066 | ВИДЕО: Москвад боссон Монгол морины хөшөө | Р.Төмөр, ikon.mn | 05/08/2017 16:08:00 |
Дэлхийн Хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн Улаан армид Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас тусламж болгон бэлэглэсэн монгол адуунд зориулсан хөшөөний нээлт Баасан гарагт Москвагийн ойролцоох Поклонная ууланд оршдог Ялалтын цэцэрлэгт болсон юм.
Аугаа Эх орны дайн дууссаны түүхт 70 жилийн ойгоор уг хөшөөг Монголын засгийн газраас ОХУ-д бэлэглэж байсан юм. Их буу чирч яваа хоёр морины дүр бүхий хөшөө нь эх орны дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг илэрхийлж байгаа ажээ.
Хөшөөний нээлтийн ажиллагааг Оросын Россия-1 суваг сурвалжлан дамжуулсныг хүргэж байна.
Нээлтийн ажиллагаанд ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин оролцсон бол Монголын талаас гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, элчин сайд Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон байна.
Дайны үеэр Монголчууд нийтдээ хагас сая орчим адууг худалдах, бэлэглэх замаар Зөвлөлтийн улаан армид нийлүүлсэн гэсэн тоо бий.
Хөшөөг босгоход Монголын барималч Аюурзанын Очирболд, Оросын архитектор Алексей Тихонов, Василий Перфильев нар хамтран ажиллажээ.
Эх сурвалж: MID.RU, Россия-1 | https://ikon.mn/n/1066 |
1067 | Фатима Сумар: Улаанбаатар хотын усан хангамжийн үйлчилгээг сайжруулахаар зорьж байна | ikon.mn | 05/08/2017 17:00:00 |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумартай уулзлаа.
Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Монгол улстай байгуулах 2 дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Үүний дагуу хоёр дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх зорилгоор Мянганы сорилтын корпорацийн Дэд Ерөнхийлөгч хатагтай Фатима Сумар манай улсад энэ сарын 8-9-ний өдрүүдэд айлчилж байна.
Айлчлах хугацаандаа холбогдох яамдын сайд нар болон нийслэлийн Засаг дарга, удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ийнхүү санал солилцож байгаа юм.
Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, гэр хорооллын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр гэсэн 2 зорилгын хүрээнд Төсөл хөтөлбөрийн саналыг эцэслэн боловсруулжээ.
Гэр хорооллын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр гэсэн 2 зорилгын хүрээнд Төсөл хөтөлбөрийн саналыг эцэслэн боловсруулжээ.
Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны ТЭЗҮ, нарийвчилсан судалгааг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг Мянганы сорилтын корпорациас олгоно.
Нийт 10.5 сая ам долларын санхүүжилттэй аж.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумар хотын даргатай уулзах үеэрээ “Бид Улаанбаатар хотын усан хангамжийн үйлчилгээг сайжруулахаар зорьж байна. Үүнд гэр хороолол ч багтана.
Мөн өндөр настан, хүүхдүүдэд ус хангамжийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллана.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/1067 |
1068 | ЗӨВЛӨГӨӨ: Амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ | Г.Мөрөн, iKon.mn | 05/08/2017 16:37:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөмж гаргажээ.
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдэд уушгины хатгалгаа, менингит зэргээр хүндрэл өгч болзошгүй байдаг.
Томуу томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг шинжээр илэрдэг.
Томуугийн В вирүс
Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь гадаргуугийн уургаасаа хамаараад А, В, С гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваагддаг.
А вирус нь тахиа, галуу, нугас, гахай зэрэг амьтанд өвчин үүсгэхээс гадна хүний улирлын томуу болон цар тахлын үндсэн шалтгаан болдог бол В болон С вирус зөвхөн хүнд өвчлөл үүсгэдэг бөгөөд С вирус нь бусад хоёр хэв шинжийн вирустэй харьцуулахад харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг байна.
В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болж байдаг, хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай вирус юм.
Халдвар дамжих зам
Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана.
Эмнэлзүйн шинж тэмдэг
Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах юм. Томуугийн В вирусын халдварын үед гэнэт өндөр (410С хүртэл) халуурах боловч А вирусын халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг.
Бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинжүүд илрэх бөгөөд зарим тохиолдолд шинж тэмдэг нь маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог.
Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болно.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Гэрээр хийх эмчилгээ
Шингэн зүйл уух. Жимсний шүүс, ус, бүлээн шөл зэргийг хэвийн үеийнхээс их уух нь томуугийн халдвар авсан үед шингэний дутагдалд орохоос сэргийлдэг.
Амрах. Хангалттай сайн унтаж амрах нь биеийн дархлааны систем тогтвортой байх, хурдан хугацаанд нөхөн сэргэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг.
Урьдчилан сэргийлэлт
Жил бүр улирлын томуугийн вакцинд хамрагдах
Гараа тогтмол угаах
Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх
Ханиаж, найтаах үедээ ам, хамраа дарах, амны цаас хэрэглэх
Олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох авч явахгүй байх
Халдвар авсан тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй, гэртээ байх.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар | https://ikon.mn/n/1068 |
1069 | Уран бүтээлчид архивын дүрс бичлэгийг ашиглан экспериментал видео бүтээл туурвиж байна | ikon.mn | 05/08/2017 16:45:00 | “ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” төсөл
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Архивын Ерөнхий Газартай хамтран архивт хадгалагдаж буй 16мм, 35мм-ийн хальсны дүрс бичлэгт суурилан экспериментал, абсракт видео бүтээл туурвих замаар хотын түүх, нийгэм соёлын өөрчлөлт, цаг үеийн шилжилт хөдөлгөөнийг олон нийт, залуу үеийнхэнд бүтээлчээр танилцуулах зорилготой “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” төслийг 2017 оны 4-р сарын 24-өөс 5-р сарын 12-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.
Төслийн зочин багш Молдав улсын уран бүтээлч, куратор Стефан Русу болон АНУ-ын кино найруулагч, медиа уран бүтээлч Жон Дэвис нар 14 медиа уран бүтээлч, телевизийн найруулагч, продюсер болон архивын ажилтнуудад хоёр долоо хоногийн медиа урлагийн сургалтыг зохион байгуулсан.
Сургалтаар залуу уран бүтээлчдэд 16мм, 35мм-ийн хальсны дүрсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, хуучны дүрс бичлэгт тулгуурлан экспериментал видео бүтээл туурвих аргачлал, олон улсын туршлагаас хуваалцсан болно.
МУЗ нь “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” медиа урлагийн төслийн оролцогч 14 уран бүтээлчийн архивын дүрс бичлэгт суурилан бүтээсэн богино хэмжээний кино үзвэрийг 2017 оны 5-р сарын 10-ны өдөр 19:00 цагт iCinema кино театрт олон нийтэд нээлттэй толилуулна.
Мөн зочин уран бүтээлч Жон Дэвис, Стефан Русу нарын уран бүтээлтэй танилцах “Урлагтай Яриа” уулзалт ярилцлагыг 2017 оны 5-р сарын 11-ны өдөр 15:00 цагт СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн сургуулийн “Дебют” театрт олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байна.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗийн 319017, 319015 утсаар болон [email protected] | https://ikon.mn/n/1069 |
106a | 5 сард алдаж болохгүй 5 event | ikon.mn | 05/08/2017 16:54:00 |
Улаанбаатар хотод энэ 5 сард зохион байгуулагдах хамгийн их хүлээлт үүсгээд байгаа 5 арга хэмжээг танд хүргэж байна.
1. TEDxUlaanbaatar 2017
Хэзээ: 5 сарын 27
Хаана: Corporate Convention Centre
2. Улаанбаатар Марафон
Хэзээ: 5 сарын 20
Хаана: Сүхбаатарын талбай
3. Интернэт Маркетингийн Конференци
Хэзээ: 5 сарын 19
Хаана: МҮХАҮТ
4. Нийгмийн Энтрепренёруудын Нэгдсэн Чуулган
Хэзээ: 5 сарын 24
Хаана: Бишрэлт зочид буудал
5. Номын баяр
Хэзээ: 5 сарын 11-12
Хаана: Сүхбаатарын талбай
| https://ikon.mn/n/106a |
106b | “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны үзлэг оношилгоо Сүхбаатар аймгаас эхэллээ | СУРТАЛЧИЛГАА | 05/08/2017 16:56:00 |
Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-тэй хамтран 7 дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян” –ыг хэрэгжүүлэхээр болж, өнгөрөгч 2-р сард талууд гэрээг үзэглэсэн.
Энэ жилийн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны үзлэг оношилгоо 05-р сарын 08-ны өдрөөс Сүхбаатар аймгаас эхэллээ. Тус аяны хүрээнд орон нутгийн ард иргэдийг 6 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалт, сайн дурын ажилтнуудын сургалтад хамруулах, ард иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах ажилд онцгойлон анхаарах юм.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон нутгийн дөрвөн аймаг, Улаанбаатар хотын нэг дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд энэ жил “Ходоодны хорт хавдрын эсрэг эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр” боловсруулахад онцгойлон ажиллах юм. Эмч нарын баг 05-р сард Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт үзлэг оношилгоог үргэлжлүүлнэ.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний “Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 6 жилийн хугацаанд 100,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ.
Аяныг санаачлан хамтран хэрэгжүүлэгч ХААН Банкны хувьд өнгөрсөн 6 жилийн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 820 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлж, орон нутгийн 2,500 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг ажилтнуудаараа дамжуулан олон нийтэд түгээгээд байна.
| https://ikon.mn/n/106b |
106c | Токио хот шинэ лого, шинэ уриатай болжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/08/2017 17:08:00 |
Гадаадад зохион байгуулагдах арга хэмжээнүүд дээр Токио хотыг төлөөлөх шинэ лого, шинэ уриаг тус хотын захиргаа баталсан байна.
“Old Meets New” (Хуучин ба Шинийн зохицол) гэсэн уриан дор Токио хотын нэрийг хоёр янзаар бичиж байрлуулжээ. Ингэхдээ бийр ашиглан бичсэн хар өнгийн Токио бичлэгийн дараа готик дөрвөлжин фонтоор бичсэн Токио хотын нэр байрлаж байгаа юм.
Хар бичлэг нь Эдогийн (1603-1867) үеэс эхэлсэн Токио хотын үүсэл гарлыг илэрхийлж байгаа бол хөх өнгийн Токио бичлэг нь орчин үе, инновацийг билэгдэж байгаа гэнэ.
Мөн Токиогийн хоёр нэрний хооронд бяцхан улаан тамгаар чимэглэсэн нь өнөө цагийн жуулчдын чухал үзвэр болох Шибуяагийн уулзвар, гарцыг дүрсэлсэн юм байна.
Эх сурвалж: Japan Today | https://ikon.mn/n/106c |
106d | Данг Тхи Нгок Тхинь: Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна | А.Төгөлдөр, iKon.mn | 05/08/2017 17:08:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг хатагтай Дэд ерөнхийлөгчийг Монгол Улсад тавтай морилон саатаж айлчлахыг хүсэн ерөөв.
Мөн өнгөрсөн жил АСЕМ-ийн уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж, айлчлал амжилттай болсныг онцлоод айлчлалууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.
БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь цаг зав гарган хүлээн авсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, Монгол орны хөгжил дэвшлийг биеэр үзэж байгаадаа байртай байна хэмээгээд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж буйгаа мэдэгдэв.
"Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн импортлохыг хүсч байна"
БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь цааш нь хэлэхдээ “Монгол Улс, БНСВУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг Ю.Цэдэнбал, Хо Ши Мин нарын үед тогтоож, үе үеийн удирдлага өнөөг хүртэл тасралтгүй хөгжүүлж ирлээ. Энэхүү айлчлалын хүрээнд урьд өмнөх айлчлалуудын үеэр тохиролцож, гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээг ажил хэрэг болгон үргэлжлүүлж, цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайдтай амжилттай хэлэлцээ хийлээ.
Аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцааны салбарын асуудлаар санал солилцлоо. Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо бий. Одоогоор худалдааны хамтын ажиллагаа хязгарлагдмал байна. Үүнийг цаашид хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Вьетнамын давуу талтай бараа бүтээгдэхүүн бол ХАА-н бүтээгдэхүүн, цагаан будаа, чихэр, далайн гаралтай бүтээгдэхүүн юм. Эдгээрийг Монгол Улсад экспортлохыг хүсч байна.
Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн импортлохыг хүсч байна.
Мөн Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлтэй.
Түүнчлэн соёл, боловсрол, аялал жуулчлалыг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль шинэ барилгатай болж байгаад баяртай байна. Боловсролын салбарт харилцаагаа өргөжүүлж, оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой.
Эрхэм Ерөнхийлөгч та 2013 оны 11 дүгээр сард БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхий сайд 2016 онд Монголд айлчилсан. Ингэж харилцан айлчлал тогтмолжиж байна. Энэ удаа БНСВУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийг дахин айлчлахыг урьж байна. Олон улсын тавцанд ч хоёр орон харилцан бие биедээ туслах боломжтой” гэлээ.
"Вьетнамаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт бүхэн сайн хөрөнгө оруулалт, ирж байгаа бараа бүхэн сайн бараа гэж бид итгэж байгаа"
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны хүмүүстэй уулзаж гэрээ, хэлэлцээ амжилттай болсонд баяртай байна. Таны гаргасан санал санаачилгатай би санал нэг байна.
Вьетнамаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт бүхэн сайн хөрөнгө оруулалт, ирж байгаа бараа бүхэн сайн бараа гэж бид итгэж байгаа. Энэ талын харилцаа сайн хөгжих боломжтой.
Хуучин ЗХУ-д бид олон Вьетнам нөхөдтэй хамт суралцаж байсан. Сайхан дурсамж үлдсэн байдаг” гээд уулзалтын төгсгөлд БНСВУ-ын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүллээ.
БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг дагалдан тус улсын Засгийн газрын гишүүд, бизнесийн төлөөлөл Монгол Улсад ирсэн байна.
| https://ikon.mn/n/106d |
106e | ФОТО: 1,000 хүүхдийн уриалга | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/08/2017 17:54:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсад жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбай дээр 1,000 улаан загалмайч хүүхэд өөрсдийн оролцоо, дуу хоолойгоо нэгтгэлээ.
Тухайлбал тэд замын хөдөлгөөн тухайн улс орны толь, бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглэж тээвэрлэх ёстой, 80 км/цаг хурдтай явахад амь алдах эрсдэл 60 хувь, таны машин төмрөөр хийгдсэн харин би бол үгүй зэрэг уриалгыг дэвшүүлжээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/106e |
106f | "Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 05/08/2017 17:46:06 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:46 2017/05/08
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.08/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
20-26-33-31-15-27 +9
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
8-5-9-0-6-2
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
3-6-0-5
2-р зэргийн хонжворын хариу:
2-2-0-6
3-р зэргийн хонжворын хариу:
8-5-0-7
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:30 2017/05/08
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.05.08/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/665250246993880/
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:46 2017/05/08
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.08/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
20-26-33-31-15-27 +9
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
8-5-9-0-6-2
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
3-6-0-5
2-р зэргийн хонжворын хариу:
2-2-0-6
3-р зэргийн хонжворын хариу:
8-5-0-7
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/106f |
106g | Авлига ба бизнесийн ёс зүйн сургалт гурван өдөр үргэлжилнэ | ikon.mn | 05/08/2017 17:56:00 |
Авлигатай тэмцэх газар, Монголын бизнесийн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар хамтран “Монгол Улс дахь авлига ба бизнесийн ёс зүй, авлигын эсрэг хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг ХБНГУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Херманн Дуппел, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлстийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар нээж цаашид сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахыг хүсч, сургалтанд оролцогчдод амжилт хүссэн юм.
Тус сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хувийн хэвшил дэх хээл хахууль удирдлагын систем, олон нийтийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, гааль, гадаад худалдааны салбар дахь авлигын эрсдэл зэрэг асуудлыг хөндөж төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд санал бодлоо солилцон ярилцаж байна.
Сургалтад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн газрын эдийн засгийн зөвлөх Роел Ханссенс, Брюселльсийн Барын холбооны гишүүн, Олон улсын худалдаа ба авлигын эсрэг танхимын дэд дарга, мэргэшсэн хуульч Франсуа Винке, Олон улсын болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын зөвлөх, мэргэшсэн хуульч Тато Уржумелешвили, Авлигын эсрэг зөвлөх, Их Британийн Банкуудын холбооны санхүүгийн гэмт хэрэг бодлогын захирал Ник Ван Беншотен, Гааль, гадаад худалдаа зохицуулалтын эксперт Мирослав Ричард нар илтгэл тавьж, Монголын төрийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй ярилцаж, олон улсын тэргүүн туршлагаас танилцууллаа.
Авлигын эсрэг бие даасан зөвлөх, Британийн банкируудын холбооны дарга Ник Ван Беншотен АНУ-ын гадаад авлигын акт (FCPA), Британийн авлигын акт (UKBA) зэрэг үндэсний хууль эрх зүйн актын талаар танилцуулга хийж, Монголын компаниудад үйлчилдэг бусад улсын хууль тогтоомжийн ач холбогдол болон олон улсын эрх зүйн баримт бичгийг хэрхэн мөрдөж буй талаар жишээ авч тайлбарласан байна.
Сургалт гурав хоног үргэлжилж, Монгол төрийн худалдан авах ажиллагаан дахь гол асуудлууд ба тэдгээрийн боломжит шийдлийг тодорхойлох, гааль, худалдааг хөнгөвчлөхөд тулгарч буй гол асуудал, бизнеийн ёс зүй, түүнийг дагаж мөрдөх зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг хийж зөвлөлдөнө.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар | https://ikon.mn/n/106g |
106h | ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан талаарх мэдээллийг танилцуулна | Г.Мөрөн, iKon.mn | 05/09/2017 08:00:00 |
Гэрэл зургийг mpa.mn
10-р цэцэрлэгийн гадаа
08:30-10:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нурсан сувилалын 10-р цэцэрлэгийн гадаа хүүхдүүдтэйгээ жагсаал зохион байгуулна.
Ашигт малтмалын газрын гадаа
09:00 цагт Шаамар сумын ТББ-ынхан 21 мянган га-д лиценз олгох гэж байгаа асуудалд эсэргүүцлээ илэрхийлэн цуглана.
Төрийн ордны "Нээлттэй сонсгол"-ын танхимд
10:00 цагт "Газар өмчлөл ба гэр хорооллын хөгжил" хэлэлцүүлэг болно.
Төрийн ордны их танхимд
11:00 цагт Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтран “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Улаанбаатар хотын цагдаагийн газарт
11:00 цагт Оюутан, сурагчдын төгсөлт, хонхны баяр болохтой холбогдуулан зохион байгуулж буй “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээний явц, хүүхэд, залуусыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр НЦГ, НБГ, МОХ болон Монголын сурагчдын холбоо хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Монгол Ньюс Мэдээллийн төвд
11:00 цагт Зорчигч тээврийн нэгтгэлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар жолооч, ажилчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт “Хаппи веритас” оношилгооны төвөөс “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяны талаар мэдээлэл хийнэ.
Их Засаг олон улсын их сургуулийн II цогцолборын урд талбайд
12:00 цагт И. В. Сталин, Ф. Д. Рузвельт, У. Черчилль нарын түүхэн уулзалт Ялтын бага хурлын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслол болно.
СЕХ-ны байранд
11:30 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан талаарх мэдээллийг танилцуулна. | https://ikon.mn/n/106h |
106i | Сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж буй импортын барааг хазаарлая | Р.Саруул | 05/09/2017 08:20:00 |
-Тухайн барааны хугацааг тэр үйлчлүүлэгч шалгах бус үйлчилгээ явуулж буй худалдагч, зохион байгуулагчид өөрсдөө хариуцах учир түүнд эмзэглэх ёсгүй-
Сүүлийн жилүүдэд манай улсад хүнсний аюулгүй байдал гэдэг дээд зэргээр хөндөгдөж алхам тутамд муудсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах болсон. Тэр дундаа эрүүл, баталгаат хүнс гэж өдөр шөнөгүй рекламддаг томоохон супермаркетууд нь хүнсний аюулгүй байдлыг ихээр зөрчиж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг супермаркетуудыг нэг бүрчлэн тоочиж хүнсний аюулгүй байдлын талаар яривал дуусахгүй.
Уг нь хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах нь үйлчилгээний байгууллагын хамгийн гол асуудал. Гэтэл манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа хүнсний үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд үргэлж л дутагдал гаргадаг. Аливаа зүйлд алдаа гаргах тохиолдол байдаг ч гаргасан алдаагаа давтаад байгаа байгууллагуудад холбогдох албаныхан хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хүний ходоод хогийн сав биш, тиймээс бид эрүүл, чанартай хоол хүнс хэрэглэх эрхтэй. Тухайлбал, манайдаа л томоохонд орох Номин сүлжээ дэлгүүрийн 10 дугаар хороололд байрлах салбар дэлгүүрт хугацаа нь дууссан йогурт зарж байжээ.
Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр 10 дугаар хороололд байрлах “Номин” дэлгүүрээс иргэн Э дөрвөн ширхэг йогурт худалдан авчээ. Түүний худалдан авсан дөрвөн йогуртын гурвийг нь таван настай хүүхэд нь идсэний улмаас хоолны хордлогод орж эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн байна. Түүгээр ч зогсохгүй хоолноос хордсон гэдэг нь шинжилгээгээр тогтоогджээ.
Ингээд хүүгийн аав “Номин”-гийн худалдагч болон менежерт нь сүүлийн задалсан йогуртаа аваачиж үзүүлэхэд менежер эмэгтэй “нэг йогуртынх нь мөнгийг нь өгөөд наад хүнээ явуул" гэх маягаар хэлсэн нь тухайн иргэнд огт таалагдаагүй аж. Арга ч үгүй биз. Тухайн барааны хугацааг тэр үйлчлүүлэгч шалгах бус үйлчилгээ явуулж буй худалдагч, зохион байгуулагчид өөрсдөө хариуцах учир түүнд эмзэглэх ёсгүй. Угтаа бол дээрх менежер эмэгтэй хариуцлагаас бултан йогурт нийлүүлсэн импортлогч компанид буруугаа өгөхийг оролдож байсан юм.
Түүнчлэн бид хүүгийн аавын хүсэлтийн дагуу тус дэлгүүрт очиход тэрбээр “танайх сонины газар юм уу гомдол хүлээж авдаг газар юм уу” гэх зэргээр мэдээлэл өгөхөөс татгалзаж нааш, цааш холхиж байсан юм. Хэдийгээр Э-гийн худалдаж авсан йогуртын хугацаа нь дуусах болоогүй байсан ч өмхий эхүүн үнэртэй байсныг тэд хүлээн зөвшөөрсөн. Уг нь бараа, бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш ямар байдлаар хадгалагдаж, тээвэрлэгдэж дэлгүүрийн лангуун дээр ирснийг тухайн байгууллагын ажилчид л мэдэх байх.
Тус дэлгүүрийн менежерийн хэлж буйгаар тэд 2,000 гаруй иргэн, ААН-тэй бараа нийлүүлэх гэрээтэй байдаг байна. Гэрээний үндсэн дээр дээрх йогуртыг худалдаалж, асуудал үүссэнтэй холбоотойгоор “Номин”-гийн бүх сүлжээ дэлгүүрээс дээрх нэртэй йогуртыг татуулжээ, Ингээд энэ сарын 5-ны өдөр хүүгийн аавтай тус дэлгүүрийн удирдлагууд холбогдож хүүгийнх нь биеийн байдал ямархуу байгааг асууж хувийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхийг санал болгоход мөн л хүүг хоолноос хордсон гэдгийг нь тэдний үзүүлсэн “Интермед’’ эмнэлэг ч бас тогтоожээ.
Хэдийгээр муудсан йогуртыг “Номин” их дэлгүүр гэрээний дагуу худалдан авч борлуулалт хийж байгаа ч тэд хадгалалтын горим болон бусад зүйл дээр анхаарах ёстой. Ихэнх сүлжээ дэлгүүр импортоор бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Тэгэхдээ тухайн улсдаа хугацаа нь дуусах дөхсөн, хямдарсан бараа авчирдаг нь бодит үнэн. Мөн эдгээрийг оруулж ирдэг томоохон импортлогч компаниуд ч энэ бүхний хариуцлагыг давхар үүрэх ёстой.
Яг үнэндээ өнөөдөр бид муудсан бараа бүтээгдэхүүн гарч ирсэн тохиолдолд тухайн дэлгүүртэй хариуцлагын асуудал ярьдаг ч үүний цаана ханган нийлүүлэгч импортлогч компаниуд байдаг гэдгийг таг мартдаг. Тиймээс гаднын улс орноос импортоор бараа татан оруулж ирдэг компаниудын хүнсний бүтээгдэхүүнд сайтар хяналт шалгалт хийхгүй бол энэ мэт хор болсон хоол олон хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс нь анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу.
НМХГ-ынхан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ
Хэдийгээр мэргэжлийн хяналтынхан өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан чадлынхаа хэрээр хяналт шалгалт хийдэг ч импортлогч компаниуд тоо ширхэг олонтой энэ мэтчилэн бүтээгдэхүүнийг бүгдийг нь хамруулдаггүй гэдгийг сүлжээ дэлгүүрүүдийн менежерүүд хэлж байсан. Ингээд бид муудсан йогуртыг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол Соёлын хяналтын хэлтэст аваачиж өгөхөд тэд шуурхай арга хэмжээ авч “муудсан йогуртыг шинжилгээнд өгч хүүхэд юунаас хордсон бэ гэдгийг нь тогтоох болно” хэмээсэн юм.
Ямартай ч тэд энэ асуудлыг газар нь дээр нь шийдэж Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг “Номин” дэлгүүрт очиж асуудлыг шийд хэмээх үүргийг өгсний дагуу тус дүүргийн эрүүл ахуйн байцаагчид “Номин’’-нд очиж худалдаалагдаж байсан йогуртыг бүгдийг нь татуулжээ. Үүнээс харахад тус газрын байцаагчид иргэдээс ирсэн гомдлыг яаралтай шийдвэрлэж гаргасан гомдлынх нь дагуу шалгадаг гэдгийг энэ удаагийн үйл явдал гэрчилсэн юм.
Тэгэхээр үүнд дан ганц мэргэжлийн хяналтын газар ч бус үндэсний үйлдвэрлэгчдийг дарж гаднын бараа бүтээгдэхүүнийг монголд ихээр оруулж ирж буй импортлогч компаниуд хүнсний аюулгүй байдлыг хэрхэн яаж алдагдуулж байгаа тал дээр холбогдох бусад газрууд нь ч хяналт тавих нь цаг нь болжээ. Яг үнэндээ зарим томоохон супермаркетууд хадгалалтын горим алдагдаж, хугацаа нь дууссан, хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн дээр өөрсдөө он, cap, өдрийг нь бичээд наачихдаг. Энэ мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг хохироох нь Монголдоо томоохонд тооцогдох сүлжээ дэлгүүрийн цаашдын нэр хүндэд ч сөрөг нөлөөтэй буй заа.
Тиймээс “Номин” дэлгүүрийнхэн та бүхэн муудсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдээр бус өөрсдөө шалгаж үзэх хэрэгтэй байх аа, Эцэст нь хэлэхэд өнөөдөр бид компот, йогурт, ногооны салат, элдэв чихэр, масло зэргийг гадаадаас импортлохын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэвэл ядаж л муудаж хөгцөрсөн хор болсон хоолноос ангижирна.
Тиймээс эрх мэдэл бүхий албан тушаалтнууд гадаадаас орж ирж буй импортын барааг хязгаарламаар байна. Хэдий болтол ард түмэн хугацаа нь дууссан, өттэй, хорхойтой бүтээгдэхүүн хэрэглэх юм. Тиймээс холбогдох байгууллагынхан торгоод өнгөрөх биш тусгай зөвшөөрөлтэй нь хатуухан яривал хариуцлага гэдэг зүйлийг мэдрзх байх даа цаадуул чинь.
| https://ikon.mn/n/106i |
106j | “Социалист лагерь”-ийн Ромео Жульетта | Э.Мөнхзаяа | 05/09/2017 08:40:00 |
-Олзлогдсон Герман, орос бүсгүй хоёрын 70 жилийн хайрын түүх-
Нижегородын иргэн Жанна Воронцова 1947 оны гуравдугаар сарыг бүхий л амьдралынхаа туршид мартдаггүй. Тэр үеэс хойш 70 жилийн турш жаргал, зовлон туулж ирсэн ч залуу насныхаа аз жаргалтай тэрхэн өдрийг харц, зүрхний цохилт, амьсгалынхаа тоогоор дурсан санадаг.
Тайзны арын анхны хайр
Тэр өдөр Лениний нэрэмжит соёлын ордны ажилтан, 17 настай Жаннад нэгэн хариуцлагатай даалгавар өгчээ. Энэ бол лагерьт байгаа олзлогдсон германчуудад тоглолтоо сонирхуулах юм.
- Тэднийг тун удахгүй Герман руу нь буцаана. Энэ үйл явдлыг тохиолдуулан үдэлтийн тоглолт хийхээр шийдвэрлэсэн. Хамгийн гол нь санаж яв. Ямар ч тохиолдолд тайзнаас германчуудад "хүндэт нөхөр" мэт хандаж болохгүй. Тэд бидний нөхөд биш, гүйцээ! Жаннад дарга нь ийнхүү хатуу анхааруулжээ. Жанна лагерьт хятад хивээр хийсэн, хажуу талд нь цэцэг хатгасан гоёмсог хар даашинзтай иржээ. Зааланд сууж байсан германчууд түүнийг дагуулан эргэн харж байлаа. Харин тайзны ард Жанна дээр өв тэгш бие хаатай нэгэн залуу эр дөхөн иржээ.
- Танилцахыг зөвшөөрнө үү. Намайг Клаус гэдэг. Оросууд намайг Коля гэж дууддаг,-хэмээн үл таних эр бага зэрэг аялгатайгаар хэлэв.
- Би хоёр дахь зарлагч болж, үзүүлбэрүүдийн нэрийг германаар орчуулах юм.
Клаус юунаас ч юм бэ бүү мэд, Жаннаг нэг мөч ч алгасалгүй цоо ширтэн харж байлаа. Бүсгүйн зүрх ч хүчтэй дэлсэж, царайлаг залуугаас харцаа салгаж чадахгүй байгаагаа ойлгожээ. Түүнд тэр залуу герман гэдэг нь огт чухал биш байлаа. Харин ч эсрэгээрээ түүнийг сонирхох хүсэл нь нэмэгдэж байв. Тайзан дээр гарах цаг боллоо.
- Хүндэт нөхөд өө, сайн дурын уран сайхны тоглолтоо эхэлье. Энэ үед сэтгэл нь догдолсон бүсгүй удирдлагуудынхаа зааврыг ч мартаж, үзэл сурталд нийцэхээргүй үг унагаж орхижээ. Зааланд уур амьсгал эвгүйдэж эхлэв.
Азаар хэдхэн секундийн дараа германчууд шуугилдан инээлдэж, тоглолт ч жигд хэмнэлдээ оржээ. Жанна, Клаус хоёр үзүүлбэр бүрийн дундуур хөшигний ард ярилцаж, хамтдаа байх хором мөч өнгөрөх бүр хайр дурлал нь улам хүчтэй бадарч байгааг мэдэрч байлаа. Гэвч... Тоглолтын дараа Жанна зориудаар нүүрээ хувиргахаар гүйжээ. Тэгээд эргэж иртэл Клаусыг аль хэдийнээ аваад явчихсан байв. Хаашаа гэдэг нь ч тодорхойгүй. Жанна түүнийг овгийг ч, хаягийг ч мэдэж амжсангүй. Дахиж уулзана гэсэн найдлага ч үгүй хоцров. Сэтгэлээр унасан бүсгүй цурхиран уйлж байлаа. Түүнд анхны хайр нь ингээд л дуусах юм шиг санагдаж байв.
Нөхрийн тус
- Жанна, доор чамайг нэг герман хүлээж байна, -хэмээн Соёлын ордны манаачийн утасны дуудлага бүсгүйн хуучны дурсамжийг сэдрээж, зүрхийг нь булгилуулжээ. Гуравдугаар сарын тэр нэгэн өдрөөс хойш олон cap өнгөрчээ.
Коленькагаа мөрөөдөн зүрхэндээ тээж, хэдэн давхраас нисэх мэт буусан бүсгүй гудамжид гүйгээд л гарсан аж. Гэтэл орох хаалганы дэргэд цааш харан зогсох залуу эр Клаус биш байлаа.
- Намайг Вольфганг Морель гэдэг. Би Клаус Фритцшегийн найз байна. Өдгөө тэр БНАГУ-д амьдарч, орчуулагчаар ажиллаж байна. Таныг хайж олоорой гэж хичээнгүйлэн гуйсан юм, - хэмээн залуу илт аялгатайгаар өөрийгөө танилцуулав. Жаннагийн зүрх булгилан догдолж байлаа. Мэдээж тэд биеэрээ уулзах найдлага бараг байгаагүй ч өдгөө түүний хаягийг авч чадлаа. Жанна бүрэг ичимхий зангаа таягдан хаяад анхны захидлаа бичихээр шийджээ.
-Хувь заяа намайг таны найзтай уулзуулж, тэр надад хаягийг тань өглөө. Захидал бичихээсээ өмнө би бага зэрэг эргэлзэж байлаа. Яагаад гэвэл та намайг санаж байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Тантай уулзахыг ямар их хүсэж байгааг та тааварласан биз ээ,- хэмээн цаасан дээр нямбайлан бичжээ.
Ингээд тэдний дунд бүхэл бүтэн 10 жил захидлаар харилцах холбоо эхэлсэн байна. Тэд уулзана гэсэн ямар ч найдлагагүйгээр хоорондоо зөвхөн захидлаар л харилцсаар байлаа. Горький бол хаалттай хот. Дээрээс нь Герман явж, Коля дээрээ очно гэвэл мөрөөдөх ч юм биш.
Салж хагацсандаа гашуудан шаналсан Клаус Жанна болон өөрийгөө “Социалист лагерь дахь Ромео Жульетта хоёр” гэж нэрлэжээ. Он жилүүд нисэх мэт өнгөрч, Клаус ч хүнтэй суужээ. Гэсэн ч тэр Горький хотын хайраа мартаж чадсангүй.
Москвад уулзсан нь
1958 оны намар удаан хүлээсэн уулзалт болох ер бусын боломж тохиожээ. Клаус Москвад орчуулагчаар түр ирэхээр болов. Энэ үед тэр Жаннатай уулзах уу, байх уу гэсэн эргэлзээнд орж, зүрх сэтгэл, оюун бодол нь хоорондоо тэрсэлдэнхэн байлаа. Яагаад гэвэл тэр эхнэртэй... Ингээд тэр эхнэрээсээ уулзах зөвшөөрөл хүсэхээр болов.
-Эхнэр тийм дуртай байгаагүй ч уулзахыг минь зөвшөөрсөн хэмээн Клаус “Өргөст торны цаана өнгөрөөсөн зургаан жил" дурсамж номондоо бичжээ. -Би Жаннагийн хуучин хаягаар захидал бичсэн. “Москвад очъё. Чамайг харах болсондоо маш их баяртай байна” гэсэн хариу ирсэн гэжээ.
Тэд “Бээжин” хэмээх тансаг зочид буудлын амралтын танхимд уулзалджээ. Жанна галт тэрэгнээс буугаад л, замынхаа хувцастай хүрч ирсэн байна. Харин Клаус загварын костюм өмсөж, үсээ нямбайлан самнасан байсан тул бүсгүй олон жил сэтгэлдээ хадгалсан хар хөмсөгтэй сайхан залууг шууд таньсангүй.
Тэд хэдэн цаг зугаалаад л хайр сэтгэл нь дахин сэдэрчээ. Гэвч тэд сэтгэл зүрхээ захирахгүй бол болохгүй. Фритцше БНАГУ-даа гэр бүлтэй хүн. Ингээд л тэд хоёулаа нүдэндээ нулимстай салцгаажээ.
Гэнэтийн зочин
Амьдрал ч урсдагаараа урсаж, Жанна нөхөртэй болж, хүү төрүүлжээ. Коля тэр хоёр ч захидлаар харилцахаа болив. Түүний хувьд мэдсэн үү, үгүй юу, юутай ч түүний хайртай эр нь 1989 онд Горький хотод дахин нэг удаа ирж, Жаннагаа хайж үзжээ. Гэвч Жаннагийн залуудаа амьдарч байсан байшин балгас л болсныг олж харсан аж.
Ингээд Клаус хайрт Жаннагаа дахиж олохын тулд 10 жилийг зарцуулжээ. Тэр цагаас хойш хоёр биетэйгээ захидлаар харьцах харилцаа огт тасарсангүй. Энэ хугацаанд Нижегородод оршин суудаг Жанна эхлээд нөхрөө, дараа нь цорын ганц хүүгээ алджээ. Өдгөө 87 настай тэрбээр өдөр тутмын аж амьдралдаа дарагдан цор ганцаар амьдарч байна. Эх оронд нь түүнийг гэх, тус дэм болох ойр дотнын нэг ч хүн үлдсэнгүй. Гэхдээ түүнд Германд урьдын адил Клаус нь байгаа. Түүний хувьд өдгөө 94 настай бөгөөд эрүүл мэнд нь тааруу, эхнэр нь нас барсан, зүрхэндээ мэс засал хийлгэсэн гээд бас л асуудалтай байгаа аж. Гэвч тэр cap бүр хайрт Жаннадаа дансаар багахан хэмжээний мөнгө шилжүүлсээр байна.
- Коля бид хоёр дахин хэзээ ч уулзалдахгүй гэдэгтэй би аль хэдийнээ эвлэрсэн. Харин хэдэн долоо хоногийн өмнө над дээр өнөөх Вольфганг Морель зочлон ирсэн шүү. Яагаа вэ, нөгөө 1947 онд Колягийн хаягийг надад өгсөн залуу. Бид яг 70 жил уулзалдаагүй юм билээ. Түүнтэй хаяг, утсаа солилцсон- хэмээн Жанна Дмитриевна инээмсэглэн ярьж сууна.
Жанна өдгөө утсаа үргэлж орныхоо дэргэд тавьдаг болжээ. Яагаад гэвэл тэр Зөвлөлтийн Горький хотод олзлогдсон цэргүүд байсан дотнын хоёр хүн болох Клаус, Вольфганг хоёрынхоо утасны дуудлагыг зүрхээ даран хүлээдэг болсон гэнэ.
| https://ikon.mn/n/106j |
106k | Сайн дураар татвар төлөхийг хуульчилъя | Б.Өнөртогтох | 05/09/2017 08:54:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Татварын Ерөнхий газар өчигдрөөс эхлэн "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим” байгуулжээ. Түүнчлэн, шилдэг татвар төлөгчийг шалгаруулж урамшуулах, татвар яагаад төлөх ёстойг сурталчилсан уралдаан тэмцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зарласан аж. Татвар төлж буй иргэддээ талархах зорилготой энэхүү аяны хүрээнд олон ч уралдаан тэмцээн зохион байгуулагдах юм байна.
Уг нь улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс татвараа төлөх нь сурталчилж, урамшуулахгүйгээр хэрэгжүүлэх ёстой бидний үүрэг. “Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмой” хэмээх Их Эзэн Чингис хааны сургаал бий. Ерөөс Их Монгол Улсын үеэс л иргэн бүхэн улсынхаа хөгжилд хувь нэмэр болох татвар, татаасыг төлсөөр ирсэн түүхтэй улс, бид. Амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж байгаа л бол олсон мөнгөнөөсөө татвар төлж, түүгээр нь улсаа хөгжүүлдэг олон улсын жишгээс бид ч гажих учиргүй юм.
Харамсалтай нь энэ үүргээ биелүүлдэг хүн манайд тун цөөхөн юм. Тиймээс ч сурталчилж, уриалаад ч болов татвар авах гэж сарын аян хүртэл зарлаж буй тэднийг буруутгах аргагүй юм. Татварын Ерөнхий газрын албан тушаалтны өгч буй мэдээллээс үзвэл, Монгол Улсын нэг сая орчим иргэн “суутган” татвар буюу цалин, олсон орлогоосоо татвар төлдөг аж. Мөн 100 орчим мянган аж ахуйн нэгж олсон орлогоосоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг гэсэн тоон мэдээ байна.
Манайх гурван сая гаруй хүн амтай. Үүнээс татвар төлдөггүй насанд хүрээгүй иргэн нэг сая орчим гэж үзвэл үлдсэн хоёр сая гаруй нь татвараа зайлшгүй төлөх ёстой. Гэтэл дээрх тоон мэдээллээс харахад дөнгөж нэг сая орчим иргэд л үүргээ ухамсарладаг аж. Тэд ажил хийдэг учраас цалингаасаа татвараа төлдөг хэрэг л дээ.
Харин үлдсэн хэсэг нь яагаад татвар төлөхгүй байна вэ. Тэд эрүүл мэндийн даатгалаа төлдөггүй атлаа тэд эмнэлгийн үйлчилгээ авдаг. Хотын хөгжилд хувь нэмрээ оруулаагүй атлаа машин унаж байгаа. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө халааснаасаа 100 төгрөг ч гаргаж үзээгүй мөртөө татвар төлөгч миний мөнгөөр хэмээн “дөвчигнөхөө” ч мартахгүй юм. Онцолж дурдвал, татвар төлдөг эсэх нь тодорхой бус хүмүүсийн тэргүүн эгнээнд сүм дуган хийдэд шавилж буй лам нар ордог.
Цаашлаад дуучид, томоохон зах худалдааны төвд лангуу түрээсэлж буй иргэд байна. Мөн бичил уурхай эрхлэгчид буюу гар аргаар алт олборлож буй иргэд ч татвар төлөхгүй нь олонтоо аж. Бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх мэтээр татвар төлөхөөс зайлсхийдэг, татвар төлөх нь ямар ач холбогдолтойг мэдэхгүй иргэд хэтэрхий олон байгаа. Эдгээр иргэдээс татвар яагаад авдаггүйг тодруулахад “Авах ёстой гэсэн эрхзүйн орчин байхгүй” гэсэн хариулт өгч байх юм.
Өөрөөр хэлбэл, төрийн болон хувийн хэвшилд ажиллаж цалин авдаггүй л бол та татвараа өг, эс бөгөөс эмнэлгийн үйлчилгээ авахгүй, цалингийн зээл өгөхгүй гэсэн хууль байхгүй гэсэн үг. Уг нь гутал тосолдог ч байсан та татвараа сайн дураар төлөх ёстой гэсэн хууль өмнө нь хэрэгждэг байсан юм билээ. Та олсон орлогоосоо улсынхаа хөгжилд 200 төгрөг ч болов өгөх ёстой. Энэ таны үүрэг шүү гэсэн сайн дурын татварын хууль хэрэгжихээ больсноос хойш татварыг ял мэт хүлээж авдаг, татвараас бултдаг зугтдаг хэсэг бүлэг хэтэрхий олон болжээ.
Аргаа барахдаа татвар төлөгчид үйлчлэх танхим байгуулж, үүргээ биелүүлснийх нь төлөө шагнаж урамшуулж сууна. Уг нь татвар төлөх нь таны үүрэг гэдгийг цэцэрлэгт байхаас нь л суулгаж өгдөг олон улсын жишиг байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ.
Хэвлэл мэдээлэл хүртэл татвар нэмэгдэх ял юм шиг, татвар авах нь буруу гэх мэтээр дандаа буруу ойлголт өгдгөөс бүднийг шулж, дээрэмдэж байгаа төрийн боловсон дээрэм гэсэн ойлголт хүүхдийн тархинд суудаг аж. Татвар төлөх нь таны үүрэг, төрөөс хариуцлага нэхэхийн тулд эхлээд үүргээ биелүүлэх ёстой шүү гэдгийг хүүхдийн тархинд багаас нь суулгаж өгөх ёстой юм байна. Нөгөө талаар гар аргаар алт олборлож буй иргэд ч татвараа асуудалгүй төлж гэмээнэ төрийн үйлчилгээ танд ижил тэгш хүрнэ гэдгийг ойлгох учиртай юм. Бидний татварын мөнгөөр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлдэг.
Цаашлаад замын ажилд хөрөнгө оруулалт хийгддэг. Гэтэл татвар төлөхгүй атлаа эрүүл мэндийн салбар дампуурсныг шүүмжилж, зам эвдэрсэнд төрийг буруутгах хэрэг байна уу, татвар төлөгчид минь. Ер нь сайн дурын татварын хуулийг дахин баталж, хэрэгжүүлсэн ч яах вэ дээ. Үүргээ биелүүлэхгүй бол хуулиар далайлгахад буруудах юун. Бид дуучдын тоглолтыг мөнгө төлж үздэг. Бас ном уншуулахдаа ч тарифаар мөнгөө төлдөг. Захаас бараа худалдаж авахдаа ч мөнгө төлж байна. Улсынхаа баялгийг ухаж мөнгө олж байгаа бол орлогоосоо 100 төгрөг ч болтугай улсдаа өгөхөд буруу юу байх билээ.
| https://ikon.mn/n/106k |
106l | Сонгуульд оролцохгүй байхыг уриалах нь ямар ШИЙТГЭЛТЭЙ ВЭ? | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/09/2017 09:48:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Иргэн таны тусгаар тогтносон, бүрэн эрхт улсад амьдардаг гэдгээ нотлох сонгууль тун удахгүй болох гэж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 26-ны Даваа гарагт болно.
Сонгууль дөхсөнтэй холбогдуулан сонгуулийг бойкот хийх, санал өгөхгүй байхыг уриалах, саналын өдөр санаатайгаар сонгууль үймүүлэх зэрэг үйлдлүүд гардаг. Мөн хүний сонгох, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх явцад саад хийх тохиолдлууд бий. Тиймээс энэ бүхнийг сэрэмжлүүлэх үүднээс Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хуульд сонгуулийн эсрэг үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэдэг болохыг танилцуулж байна.
Санал өгөх өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хуулиар хориглодог.
Сонгуулийн тухай хууль
Гэрэл зургийг MPA.mn
Тэгвэл иргэдийн зүгээс санал өгөхдөө гаргаж болох алдаануудыг нэрлэж байна. Сонгуулийн тухай хуулиар та доорх үйлдлүүдийг гаргавал 14 хоног баривчлагдана.
Үүнд:
Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,
Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
Тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;
Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах зэрэг үйлдлүүд орно.
Харин сонгууль бойкот хийх буюу сонгуульд оролцохгүй байхыг уриалсан бол нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн /5-6.2 сая төгрөг/, сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн /1.4-1.8 сая төгрөг/ торгууль ногдуулахаар заажээ.
Эрүүгийн хууль
Гэрэл зургийг MPA.mn
Тэгвэл Эрүүгийн хуулиар сонгуультай холбоотой хэд хэдэн гэмт үйлдлүүдийг тодорхойлж, ял оноохоор заасан байдаг.
Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх буюу сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол 900 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол 10.8-54 сая хүртэлх тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад нэгээс илүү удаа санал өгсөн; нэгээс илүү удаа санал өгөхийг зохион байгуулсан бол 900 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол 10.8-54 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, эсхүл бусад албан тушаалтан улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан; сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн; бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан; хатгасан; дэмжсэн; санал хураалтын дүнг өөрчилсөн бол 10.8-54 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол 900 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж 2.7-20 сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
| https://ikon.mn/n/106l |
106m | Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдэх ёстой зүйлс | Р.Төмөр, ikon.mn | 05/09/2017 09:02:00 |
Нэр дэвшигч Мүүн Жэ Ин, Ан Чол Сүү нар
Өмнөх ерөнхийлөгчөө авлигын хэрэгт холбогдуулан огцруулснаас хойш хоёр сарын дараа Өмнөд Солонгос өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна.
Өнөөдөр өглөөний 06:00 цагаас үдшийн 20:00 цаг хүртэл санал хураалт үргэлжилж, тус улсын 31 сая сонгогч оролцоно. Сонгуулийн дүн маргааш өглөө тодорно гэж үзэж байгаа юм.
Өмнөд Солонгос либерал замыг сонгох уу?
Өмнөх консерватив ерөнхийлөгч гэмт хэрэгт холбогдсон нь хоёр либерал нэр дэвшигчийг сунгаанд тэргүүлэхэд хүргэв. Тэд бол Мүүн Жэ Ин, Ан Чол Сүү нар юм.
Мүүн Жэ Ин нь хүний эрхийн хуульч, сүүлийн либерал ерөнхийлөгч Ро Му Хёны туслах байсан. 2012 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж, Пак Гын Хэд ялагдаж байжээ.
Ан Чол Сүү бол эмч байсан, компьютерийн програм хангамжийн бизнесмэн. 2012 онд либерал хүчнээс нэр дэвшихээр Мүүнтэй сунгаанд өрсөлдөж байсан ч эцсийн мөчид нэрээ татжээ. Дараа нь тэр 2014 онд Мүүний намд элссэн ч жилийн дараа өөрийн намаа байгуулсан байна. Аны үзэл баримтлал Мүүнийхээс илүү төв талдаа тул Пак Гын Хэд сэтгэл дундуур байгаа консервативуудын зарим нь дэмждэг гэдэг. Гэхдээ Мүүн сонгуулийн өмнөх санал асуулгыг тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Бусад нэр дэвшигчид
НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мүүн нэрээ татсанаар консерватив хүчний нэр дэвшигч нь Хон Жүн Пё болсон юм. Гэвч 2005 онд ил болсон өсвөр насандаа гэмт хэрэгт орооцолдож байсан түүх нь түүнийг доош чангаадаг. Тиймээс Пак Гын Хэгийн Либерти Кореа намаас ерөнхийлөгч тодрох магадлал бага байна. Өөр нэр дэвшигч гэвэл зүүний чиг баримжаатай Шударга ёсны намын Сим Сан Жүний рэйтинг нэг оронтой тооноос хэтрэхгүй байгаа юм.
Трампын нөлөө
Ихэнх хүмүүсийн үзэж байгаагаар Мүүн Жэ Ин ерөнхийлөгч болвол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бодлоготой зөрчил үүсэх магадлал өндөр. Трамп Хойд Солонгосын асуудалд анхаарал тавьж, үүндээ Хятадын оролцоог ашиглаж байгаа нь Мүүн Жэ Иний үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байгаа юм.
Мүүн хэдийгээр Хойд Солонгосын өдөөн хатгалгыг тэвчихгүй, пуужингаас хамгаалах зэвсэглэлээ нэмэгдүүлнэ гэж амлаж байгаа ч Вашингтон-Пёньяны дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, зэвсгийг тусламжаар солих хөтөлбөрийг сэргээх, Солонгосын хойгт урт хугацааны энхийн гэрээ байгуулах хүсэлтэйгээ илэрхийлдэг.
THAAD пуужингаас хамгаалах системийн талаар
Пак Гын Хэгийн шийдвэрээр АНУ-ын пуужингаас хамгаалах систем THAAD-ийг Хойд Солонгосын довтолгооны эсрэг байрлуулахаар болсон нь тус улсын худалдааны хамгийн том түнш Хятадын эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
Мүүн Жэ Ин THAAD-ийн талаар хоёрдмол байр суурьтай байсан. Тэрээр THAAD-ийг суурилуулах эсэх нь дараагийн засаг захиргааны шийдэх асуудал гэж бөөрөнхийлдөг байсан ч эцэстээ дэмжих болсон юм. Ан Чол Сүү ч гэсэн эхэндээ эсэргүүцдэг байснаа Хойд Солонгосын аюул нэмэгдэх болсны улмаас сүүлдээ дэмжих болсон байна.
Мүүн Жэ Ин хэрхэн ажиллах вэ?
Mүүн Жэ Ин хэрвээ сонгогдвол есөн жилийн дараа либерал хүчнээс анх удаа ерөнхийлөгч болох юм. Гэвч эдийн засаг нь тун эмзэг үедээ байгаа Өмнөд Солонгост тэр огцом өөрчлөлт хийж чадахгүй, консервативуудын бодлогыг үргэлжүүлэх нь тодорхой байна.
Түүнд ойрхон ажиллаж байгаа хүмүүсийн баталснаар Мүүн эрс шинэчлэлт хийх бодолгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл эдийн засагаа аврахын тулд улс төрийн бодлогод том өөрчлөлт хийхгүй төлөвтэйбайна.
Ан Чол Сүү хэрхэн ажиллах вэ?
Ан Чол Сүүгийн хувьд тэрээр Өмнөд Солонгосын улс төрийн соёлд том шинэчлэлт хийхээ амлаж байгаа. Фракцуудын тэмцэл, авлигын хэрэг тасардаггүй улс төрийн уламжлалыг эвдэж, улс төр, том компаниудын хэлхээ холбоог таслах, Самсунг, Хюндэй зэрэг хэдхэн гэр бүлийн бизнес бүлэглэлүүдийн ноёрхлыг хязгаарлан, жижиг компаниудын эрх ашгийг хамгаалахаа илэрхийлж байгаа юм. Нэг ёсондоо бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг бий болгож, эдийн засгаа зөв гольдрилд оруулах санаа түүнд бий.
Эх сурвалж: Associated Press, Reuters
| https://ikon.mn/n/106m |
106n | Вьетнам улсад ямааны мах нийлүүлэхээр тохиролцжээ | Э.Туул | 05/09/2017 09:03:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь манай улсад албан ёсны айлчлал хийхээр ням гарагт хүрэлцэн ирсэн билээ. Вьетнамын Дэд ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н. Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Харин өчигдөр туүний албан ёсны айлчлал эхэлсэн бөгөөд Дэд ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон“Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсан юм. Ёслолын дараа талууд хэлэлцээрт орсон юм. Дараа нь Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Вьетнам улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичиг нь салбарынхаа хамтын ажиллагааг зохицуулахад чиглэж байгаа бөгөөд Монгол Улсад үйлчилж байгаа баримт бичгүүд Вьетнамын баримт бичгүүд харилцан хүлээн зөвшөөрөгдөх аж.
Түүнчлэн хоёр талдаа илгээж байгаа оюутнуудад үзүүлж буй нийгмийн халамж үйлчилгээний асуудлыг ч харилцан тусгасан аж. Ийнхүү хэлэлцээр хийсний дараа хоёр тал ямар салбарт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн талаар Ц.Мөнх-Оргил сайд мэдээлэл өгөв. Тэрбээр, “Хоёр улс нэгдүгээрт, цэрэг батлан, хамгаалах тусгай байгууллагууд буюу хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлье гэлээ. Монгол Улс Зүүн өмнөд Азидаа Вьетнамыг түшиц улсаа болгож, хөгжүүлэх сонирхолтой байна.
Вьетнам улсын хувьд энэ жил АПЕК-ийг даргалж байгаа. Монгол Улс АПЕК-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд Вьетнамыг тусалж, дэмжиж ажиллаач гэдэг хүсэлт тавьж байна. Хоёр дахь гол асуудал бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх. Вьетнамтай хийж байгаа Монгол Улсын худалдаа маш бага буюу жилдээ 45 сая доллар байна. Гэтэл бололцоо маш их байна. Вьетнамын талаас ч Монголын талаас ч худалдаагаа нэмэгдүүлэх сонирхол их байдаг.
Тийм учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр улсын хооронд нэг чухал гэрээнд гарын үсэг зурсан. Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингэснээр Монголын мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг Вьетнамын зах зээлд нийлүүлэх үндэс тавигдсан. Вьетнам улс Монгол Улсаас ямааны мах импортлох сонирхолтой байдаг юм байна, халуун орон учраас.
Ажил ч эхэлсэн. Монголын 4-5 махны үйлдвэрийг Вьетнамын тал Засгийн газрын төвшиндөө хүлээн зөвшөөрч, эхний ачилт хийгдсэн байна. Энэ бол туршилтын ачилтууд. Энэ жил 20 тонн ямааны мах экспортлох зорилт тавьсан байна. Вьетнам жилдээ 200 тонноос ч илүү ямааны мах, ноолууран бүтээгдэхүүн ч илүү импортолъё гэдэг сонирхлоо илэрхийлж байна. Зөрүүлээд бид Вьетнамаас бэлэн бүтээгдэхүүн түүн дотроо радио электрон, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн авах бололцоотой. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь гүн хөлдөөсөн. Бид эндээс гүн хөлдөөсөн махан бүтээгдэхүүнээ экспортолно.
Түүнчлэн Монгол Улс аялал жуулчлал, оюутан солилцоонд ихээхэн анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар Монголын 60 гаруй оюутан Вьетнамд суралцдаг, Вьетнамаас Монголд 30 гаруй оюутан суралцаж байна. Хоёр талдаа тэтгэлэг олгодог. Хэлэлцээрийн үеэр сая оюутны тоог нэмэгдүүлэхгүй, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлье,
салбаруудаа илүү анхааръя гэдэг тохиролцоонд хүрлээ. Хөдөө аж ахуйн салбар дээр онцгой анхаарч хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэсэн тохиролцоонд хүрсэн” хэмээлээ. Дэд Ерөнхийлөгч хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхаж хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
| https://ikon.mn/n/106n |
106o | Б.Ганбаяр: Бид түүхийн бас нэгэн шинэ хуудсыг нээлээ | Х.Монголхатан | 05/09/2017 09:55:00 |
Өнөөдөр Ялалтын баярын өдөр. Агуу Эх орны дайны 70 жилийн ойд зориулан бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг энэ сарын 5-ны өдөр албан ёсоор Москва хотод нээжээ. Хөшөө байрлуулах Хүндэтгэлийн дэнж нь оросуудын бүх нийтээр хүндлэн дээдэлдэг ариун дагшин газар юм байна.
Дэлхийн II дайны үеэр Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид 500 мянга гаруй агт морь бэлэглэсэн бөгөөд зөвхөн 1943 онд гэхэд фронтод хөлөглөж байсан таван морь тутмын нэг нь монгол морьд байсан гэдэг. Одоогоос хоёр жилийн өмнө “Ялалтад тэмүүлсэн морьд” хэмээх энэхүү хөшөөг Монголын ард түмнээс бэлэглэж байсан билээ. Энэ талаар хөшөөг бүтээсэн “Монгол глобал” компанийн Ерөнхий захирал Б.Ганбаяртай ярилцлаа.
-Таны санаачлан бүтээлгэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотноо хүндэтгэлийн дэнжид албан ёсоор байрлуулжээ. Нээлтийн сонин сайхнаар ярилцлагаа эхэлье?
-Ялалтын баяр бол хуучин цагт Орос улсад амьдарч байсан, Оростой ах дүүгийн харилцаатай Монголын ард түмний баяр юм. Одоо цагт энэ түүхийг хүмүүс их мартсан байна. Тиймээс би агуу ялалтын түүхийг хойч үеийнхэндээ сануулах, Орос Монголын ард түмний найрамдал ямагт эн тэргүүнд байх ёстойг ойлгуулах зорилго агуулсан.
Одоогоос хоёр жил гаруйн өмнө ийм хөшөө барих хүсэл зорилго бүрдээд өөрөө мөнгө төгрөг санхүүгээ гаргаад уран барималч А.Очирболдоор урлуулж, БНХАУ-д үйлдвэрлүүлээд, нааш нь тээвэрлэж авчраад, Ялалтын 70 жилийн ойд Монголын бүх ард түмний өгч буй бэлэг хэмээгдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн түүхтэй.
Монголын ард түмэн Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн хамгийн ойрын холбоотон байсан, мөн Агуу түүхт Ялалтын 70 жилийн ойгоор хамгийн том хүндэтгэл үзүүлсэн улс гэдгээр тодорсон юм.
-Хөшөөний хэмжээ нэлээд том харагдсан. Эдэлгээний хугацаа нь хэр урт вэ?
-Энэ хөшөө бол цогц уран бүтээл. Уран барималч хүний нөр их хөдөлмөр орсон, их хол замыг туулж ирсэн юм. “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө маань 11 метр урт, 3 метр өргөн, 2.70 метр өндөртэй, 8 тонн жинтэй, 1000 жилийн баталгаатай хүрэл цутгамал бүтээл. Тэгэхээр дэлхийн II дайнд оролцсон монгол адуугаа энэ хөшөөнд мянган жил мөнхөлж байгаа юм. Мөн энэ хөшөөг маань миний хүсэж байсан газар байрлуулсанд тун их баяртай байна.
Агуу түүхт Ялалтын 50 жилийн ойгоор Москва хотын захиргаа 140 га газарт Ялалтын түүх, дурсгалд зориулан хүндэтгэлийн хүрээлэн байгуулах шийдвэр гаргасан юм билээ. Энд Дэлхийн II дайнтай холбоотой бүх л зүйлсийг тавьсан байна лээ. Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн комиссоос манай хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж /Поклонная гора/ дэх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар шийдвэрлэсэн. Хөшөөний суурийн чулууг тавих ёслолыг арваннэгдүгээр сард зохион байгуулж, өнгөрсөн 5-нд гол хэсэгт нь монгол хоёр морины маань хөшөөг байрлуулсан нь бахархалтай.
Энэ дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан, Орос Монголын Төмөр замын удирдах газрынхан, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон түүний баг хамт олонд маш том талархал дэвшүүлж, Ялалтын 72 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Бэлэн хөшөө авч очоод тавиад болчих ажил биш байх. Хөшөөг суурилуулж, тохижуулах ажлын зардлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Тохижилтын ажлын зардал болох 250 мянган ам.долларыг ОХУ-ын Засгийн газар өөрсдөө шийдэж хийсэн юм билээ. Сайхан тохижилт хийсэн газарт хөшөөгөө байрлууллаа. Хоёр морио эх орныхоо зүг харуулж тавьсан байна лээ. Хэдийгээр дайны үед цаашаа явсан ч энх цагт эх нутаг руугаа зорьж байгааг харуулсан гэдгийг элчингийнхэн тайлбарласан.
Нээлтийн арга хэмжээ маш сайхан зохион байгуулагдсан, олон том зочид ирсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил үг хэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай нар оролцсон. Дараа нь элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авалт зохион байгуулж, дэлхийн II дайнд оролцсон партизанууд, тэнд суугаа Монгол Улсын генералуудыг урьж сайхан дурсамж хөврүүлсэн арга хэмжээ болсон. Бид энэ үйл явдлыг түүхийн бас нэгэн шинэ хуудсыг нээлээ гэж харж байна.
-Дэлхийн II дайны үеэр монголчуудын сайхан сэтгэлийн тусламж тэр дундаа монгол морьдын талаар оросууд сайхан дурсамж домог ярьж байв уу?
-Үнэхээр дайны хүнд жилүүдэд Монголын ахан дүүс бидэнд халуун сэтгэлийн тусламжаа харамгүй үзүүлж байсан. Мөн 500 мянган агт морь Ялалтын үйл хэрэгт том үүрэг гүйцэтгэсэн талаар олон дурсамж түүх ярьж байна лээ. Тухайлбал, монгол морьд өөрсдөө өвс тэжээлээ олоод иддэг, унаж явсан шархадсан эзнээ орхидоггүй гээд олон давуу чанарыг биширч байдаг. Тэр дундаа олон том техникийн дунд, танкан дунд монгол морьд давхиж явсан байна. Дайны дараа олзлогдсон герман цэрэг “Би дайны фронт дээр танкны өөдөөс давхиж яваа жижиг морийг буудаж чадаагүй. Би танк унаад довтолж явахдаа морьтой хүнийг яаж буудаж унагах билээ гэж бодсон” гэж ярьсан гэх мэтээр олон сайхан түүх дурсамж ярьж байсан.
Хөшөөн дээр “Дэлхийн II дайнд бидний хамгийн ойрын хамтрагч Монголын ард түмнээс хагас сая агт адуу өгч байсан. Архитектур А.Очирболд. Монголын ард түмнээс Ялалтын 70 жилийн ойд зориулсан бэлэг” гэж бичсэн байна лээ.
-Таныг ийм хөшөө хийлгэх санаа гарган, ажил хэрэг болгож байхад хүмүүс, компаниуд хэрхэн дэмжиж байв?
-Монголын ард түмний өмнөөс ийм бэлгийг орос ах нарт өгсөн гэдэгт хүн бүр баярладаг. Гэхдээ яг хөшөөний санхүүжилтэд оролцох хүсэлтийг Орос, Монголын хамтарсан олон компанид гаргасан ч дэмжээгүй. Харин Орос, Монголын төмөр замын удирдах газар л 35 сая төгрөг хандивласан. Хөшөө 375 сая төгрөгийн өртгөөр боссон.
Монголчууд маань одоо түүхийг мэдсэн байх, хөшөөг харсан байх. Москва хот ороод очих газартай боллоо. Дэлхийн II дайнд оролцсон монгол морьдынхоо хөшөөг очиж үзэхээр Москва явах шалтгаан нэмэгдэж байгаа юм. Би монгол адуугаа л хөшөөнд мөнхөлж үлдээх хүсэлтэй байсан. Дайны фронтод монгол адуу их бууг 6-8-аараа чирдэг байсан юм билээ. Гэхдээ хөшөөнд олон морь хийх нь хэмжээний хувьд хэт нүсэр болох учир хоёр мориор төлөөлүүлсэн юм. Морьд маань тэнгэр рүү дүүлсэн маягтайгаар чулуун хүндэтгэлийн тавцан дээр байрласан байна лээ.
-Та ийм сайхан хөшөөг гарт баригдаж нүдэнд харагдахаар урлуулаад, хүлээлгэн өгчээ. Энэ том ажлын ард гарсандаа урамшаад дараагийн төлөвлөсөн ажил юу байна?
-Жил бүр л Ялалтын баяр болно шүү дээ, тиймээс энэ маягаар сонирхолтой оролцох хүсэл байна. Дараагийн хөшөөг Монгол Улсдаа хийх бодол өвөртөллөө. Гэхдээ цаг хугацааны хувьд Ялалтын 80 жилийн ойгоор тааруулах болов уу даа. 500 мянган агт адуу маань сүнс нь байдаг бол тэнгэрээс хараад баярлах байх даа гэж боддог юм. Түүх харж байхад тухайн үед Монголд хоёр сая орчим адуу байсан шиг байгаа юм. Түүнээс 500 мянга нь явна гэдэг бас их тоо шүү дээ. Гэхдээ 80 мянган адууг нь Монголын ард түмэн бэлэглэж байсан, 420 мянган адууг Зөвлөлийн ард түмэн нэг бүрийг 20-50 төгрөгөөр худалдаж авсан гэдэг юм билээ.
-Монголчууд бид моринд хайртай, морио дээдэлдэг ард түмэн. Таны хувьд мориноос үүдэн энэ хөшөөг босгох шийдвэр гаргав уу, эсвэл Дэлхийн II дайны түүхтэй холбоотой байв уу?
-Би гэр бүлээрээ Москва хотод 16 жил амьдарсан хүн учраас Оросын ард түмэнд хайртай. Ялалтын 50 жилийн ойг өөрийн биеэр үзээд огшиж, биширч байсан. Түүнээс ч улбаатай.
Мөн би хэдий хотын хүүхэд ч аав минь Завхан аймгийн Сонгино сумын уугуул Баасанжав гэдэг хүн байсан. Бурхан болоод 12 жил болж байна. Аав минь бага насандаа сум хооронд улаач хийж, бичиг баримт мэдээ хүргэдэг байж. Аав намайг адуу малтай болооч гэдэг байсан ч би нэг их тоодоггүй байлаа. Харин аавыгаа өнгөрсний дараа надад үлдээсэн захиа даалгавар гэж бодоод морь мал сонирхож, өөрийн гэсэн адуу малтай, уяачтай болж, жил бүр Хүй долоон худагт Цэнгэлийн манлай гал гарч, 4,000-5,000 зочдоо наадмын хуушуур айргаар дайлдаг юм.
Би унаач хүүхдэд жилд 45 сая төгрөгийг өгдөг юм. Эхний жил нь алтан гулдмай өгсөн бол дараа жилээс нь хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээн сая төгрөгийг нь хийгээд 18 нас хүрээд захиран зарцуулах гэрээ хийж өгсөн. Ингэснээс хойш унаач хүүхдүүдийг уяачид анхаардаг болсон. Мөн баяр наадмаар уралдаж буй морьдоо удам судраар нь цоллодог хэр нь унаач хүүхдүүдийн овог нэрийг дуудаж болдоггүй юм гэсэн саналыг тавьсаар хоёр жилийн өмнөх наадмаас эхлээд унаач хүүхдүүдийн овог, нэр, настай нь дууддаг болсон. Энэ бол миний хүүхдүүдэд санаа тавих, тэдний төлөө бага ч болов юм хийх гэсэн сэтгэлийн илрэл юм.
| https://ikon.mn/n/106o |
106p | Гимнастикийн багийн хүүхдүүд осолдов | Б.Энх | 05/09/2017 09:30:00 |
ОХУ-д тэмцээнд оролцохоор явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн багийнхан уржигдар зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэг гарчээ. Гадаад хэргийн яамны Консулын газрын мэдээллээр уран гимнастикийн багийнхан тэмцээндээ оролцоод буцаж явсан аж.
Тэдний сууж явсан аяллын автобус Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд осолджээ. Автобусанд 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд, багш нар нь байжээ. Ослын улмаас хоёр хүүхэд толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
| https://ikon.mn/n/106p |
106q | Сэргээгдэх эрчим хүчний форумд ХасБанк хамтран ажиллалаа | СУРТАЛЧИЛГАА | 05/09/2017 09:30:00 | Өнгөрөгч баасан гарагт буюу 5 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Корпорэйт конвеншн центр”-т зохион байгуулагдсан "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-ыг ХасБанк ивээн тэтгэж, хамтран оролцлоо.
2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн тухай хэлэлцэж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц хайхад чиглэгддэг.
Энэ удаагийн форум өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдаж эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн болон бодлогын түвшний 500 гаруй хүн хамрагдаж, урилгаар Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак оролцлоо.
Форумын үеэр ХасБанкны Эко Банкны хэлтсийн захирал Г.Туул ногоон санхүүжилтийн талаар илтгэл тавьж ХасБанкнаас олгож буй сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн боломж, ОУ-ын хамтын ажиллагаа, процесс, эрсдэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.
Дашрамд дурдахад, ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн 3 тулгуур зарчмынхаа хүрээнд Монголын банк, санхүүгийн салбарт анхны бөгөөд цорын ганц Эко банкны хэлтсийг 2009 онд байгуулан өдгөөг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд ХасБанк сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 1 тэрбум гаруй, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 13.5 тэрбум, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжихэд 25.7 тэрбум төгрөгийн зээл олгосны дээр 173,852 эко бүтээгдэхүүн борлуулан, гэр хорооллын нэг өрхийн жилд хэрэглэх түлшний зардлыг 30-46 хувиар хэмнэснээр нийт 1.4 сая тонн хүлэмжийн хийг бууруулсан.
Түүнчлэн ХасБанк 2016 оноос Уур Амьсгалын Ногоон Сангийн Үндэсний Хэрэгжүүлэгч байгууллага болж, Монгол Улсаас төдийгүй хөгжиж буй орнуудаас магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн арилжааны банк болсноор хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд томоохон хувь нэмэр оруулах боломжтой болсон бөгөөд энэ чиглэлээр уур Амьсгалын Ногоон Сангийн Монгол Улс дахь Үндэсний томилогдсон эрх бүхий байгууллага болох Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Уур Амьсгалын Ногоон Сангийн Үндэсний Зохицуулагчтай нягт холбоотой ажиллаж байна.
Амьдралд – ашид хамтдаа.
| https://ikon.mn/n/106q |
106r | Тойрог замд нисдэг онгоцны төслөө АНУ ил болгожээ | Р.Түвшин, iKon.mn | 05/09/2017 09:52:00 |
Өнгөрсөн Ням гарагт Space Shuttle хөлгийн жижигрүүлсэн загвар гэмээр автомат жолоодлоготой онгоц Кеннедийн Сансрын Төвд газардсан нь өнөөг хүртэл нууцалж байсан АНУ-ын агаарын хүчний X-37B төсөл байв.
Туршилтын нисэх онгоц нь сансарт 718 хоноод ирж байгаа нь энэ юм. Сансрын цацраг туяа, хэт хүйтэн орчин, жижиг астероидуудын цохилтыг тэсвэрлэж, дахин ашиглагдах хөлөг бүтээх нь энэ туршилтын зорилго ажээ.
The #X37B #OTV4 is the newest and most advanced re-entry spacecraft. Find out more about today's landing here: https://t.co/GUGgOMQiYg pic.twitter.com/HfHHVnWhYc
— U.S. Air Force (@usairforce) May 7, 2017
Туршилтын талаар албаны мэдэгдэлд “OTV-4 (аялалын нэр) амжилттай газардсан нь X-37B хөтөлбөрийн нэг чухал дэвшил юм” хэмээн өгүүлсэн байна.
Үүнээс өмнө хоёр туршилт хийсэн боловч энэ удаагийнх шиг дэлгэрэнгүй мэдээлж байгаагүй юм. X-37B нь хөөрөхдөө Atlas пуужингийн хошуунд суурилагдаж тойрог замд хүрэх ба буцахдаа ердийн онгоц шиг агаар мандлаар нэвтрэн газарддаг ажээ.
Хэдийгээр нууц төсөл гэгдэж байгаа ч АНУ-ын агаарын хүч X-37B хөлгийн зураг, дүрсийг ил гаргаж, Кеннедийн Сансрын Төв дэхь Бойнгийн байранд “Home of the X-37B” гэсэн том хаяг хадсан байна. Орос, Хятад улсууд сансрын зэвсэг бүтээхээр шаргуу ажиллаж байгаа энэ үед Америкчууд энэ тал дээр мөн ахицтай байгаагаа мэдрүүлэх гэсэн хэрэг гэж зарим ажиглагчид үүнийг тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: Quartz | https://ikon.mn/n/106r |
106s | Р.Жигжид: Газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний хосолсон технологийг Монголд нутагшуулж байна | Ч.Чулуунцэцэг | 05/09/2017 11:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Уул уурхайн сайд асан Р.Жигжидтэй уулзаж ярилцлаа. Түүнтэй ярилцах сэдэв маш олон. Монгол-японы харилцаанаас авхуулаад уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ямар бодол, дүгнэлттэй явдгийг нь уншигч танд хүргэж болно. Асуудлыг зөв бөгөөд зөөлөн талаас нь харахыг чухалчилдаг нь энэ хүний эрхэм чанар байж мэднэ. Дипломат албанаас төрийн сайд болсон цөөн улс төрчийн нэг тэрбээр эдүгээ монгол-японы хөрөнгө оруулалттай “everyday farm” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашихаас гадна хоёр ч төрийн бус байгууллагыг тэргүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж байна. Түүнийг “Чухал хүн” буландаа урилаа.
-Тантай харьцдаг албаны хүмүүсийг гурван бүлэгт хувааж болохоор аж. Нэг хэсэг нь таныг Элчин сайд аа гэж байхад нөгөө нь уул уурхайн сайд, захирал аа хэмээх юм. Харин төрийн бус байгууллага болоод хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж байгаа нөхөд тань хэн гэж дууддаг вэ?
-Сэтгүүлчид их ажигч хүмүүс шүү. Миний юу хийж явааг хэдийнээ судалж амжсан байх шив. Үнэнийг хэлэхэд, би гурван байгууллагын харьяалалтай болсон байна. Эхнийх нь таны хамгийн сүүлд тодотгож асуусан “Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо” төрийн бус байгууллага. Түншийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд асан Д.Содном гуай ажилладаг юм.
Дараагийнх нь “Монгол-Токуда” сан. Уг санг Токушюүкай группийн ерөнхийлөгч, Японы парламентийн гишүүн асан Т.Токуда тэргүүлдэг. Энэ эрхэм Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан олон асуудлыг шийдэхэд маш их хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний санаачилгаар “Монгол-Токуда”сан 2011 онд байгуулагдсан. Миний хувьд энэхүү сангийн удирдах зөвлөлийн гишүүн.
Нэгэнт сангийн талаар ярьж эхэлсэн болохоор зарим зүйлийг тодотгох нь зөв байх. “Монгол-Токуда” сан манай улсын эрүүл мэндийн салбарт хандивын үйл ажиллагаа явуулахаас гадна эх нялхсын эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тасаг байгуулж, тус бүр таван ширхэг диализийн аппарат бэлэглэснээс гадна Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хиймэл бөөрний төв байгуулан 10 ширхэг диализийн буюу хиймэл бөөрний аппарат суурилуулж өгсөн. Түүнчлэн аппарат ажиллах тасаг, төвд ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулж өгдөг.
Гуравдугаарт нь миний одоо ажиллаж буй сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн чиглэлийн “Моннаран” төсөл. Нөгөөтээгүүр, Монгол-Японы хамтын ажиллагааны нийгэмлэг харьцангуй олон. Тэр дундаа Японд бол бүр ч олон. Ор нэр төдий бус бодитоор үйл ажиллагаа явуулдаг нь Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо болон Монгол-Японы найрамдлын нийгэмлэг. Энэ хоёр төрийн бус байгууллага бусдыгаа тэргүүлж, голлох үүрэгтэйгээр ажилладаг юм.
-Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Гадаад хэргийн сайд “Бүрэн эрхт Элчин сайд Р. Жигжид бол хоёр орны найрамдалт хамтын ажиллагаанд их зүйлийг хийсэн хүн хэмээн онцлон тэмдэглэж байсныг санаж байна. Чухам тэр мөчид танд юу бодогдож байсан бэ?
-Хоёр улсын хооронд 1972 онд албан ёсны дипломат харилцаа тогтсон түүхтэй. Тэр он жилүүдийг эргэн санахад тэр үед хүйтэн дайны үе байлаа шүү дээ. Цаг үеийн нөхцөл байдал хэдий тийм байсан ч бид бие биедээ найрсгаар ханддаг байсныг онцолж хэлэх ёстой. Ингэж явсаар 1990-ээд оны эхнээс хоёр орны харилцаа маш идэвхтэй болж ирсэн. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг Япон улс анхнаас нь дэмжсэн.
Миний хувьд Японд 1996-2000 онд улс төрийн зөвлөх, 2004-2006 онд Элчин сайдын зөвлөх, 2006-2011 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан. Улс төрийн зөвлөхөөс Элчин сайдаар ажилласан онуудад Монгол Улс ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үе тохиосон юм. Тэр үед бидэнд эдийн засгийн хамтын ажиллагаа, түүн дотроо Засгийн газрын шугамаар орж ирэх зээл тусламжийн хэмжээг ахиухан авах явдал байсан.
Үүний тулд улс төрийн сайн харилцаатай байж улс төрийн дэмжлэг авах явдлыг чухалчилж байв. Япон улс манай улсыг бүхий л талаар талаас дэмжиж байлаа. Харин 2004-2011 онд улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөр болсон. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг сайжирч, буцалтгүй тусламж бус эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярьж эхэлсэн. Өрөөр хэлбэл, бид гаднын улс орнуудаас авсан зээлээ төлөх бяртай болж ирсэн гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, худалдааны салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөж эхэлсэн.
Ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хоёр талын Элчин сайдын яамд хичээн зүтгэсэн. Тэр үед хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн зарчмаар явж байсан юм. Бидний цаашдын зорилго тухайн үед иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэл рүү шилжих явдал байлаа. Үүнийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсондоо би хувьдаа баяртай явдаг. Эдийн засгийн харилцааны хувьд эдийн засгийн түншлэлийн гэрээ буюу худалдааны гэрээг байгуулах том зорилтыг хоёр тал дэвшүүлсэн. Энэ том алхмын үндэс суурийг би бас тавилцсан гэж боддог.
Үүнээс гадна Японы Гадаад яаманд манай асуудлыг хариуцдаг байсан нэгжийн нэрийг өөрчлүүлж чадсан явдал. Өмнө нь манай асуудлыг Хятадын хэлтэс хариуцдаг байсан юм. Нэг ёсондоо Хятадын асуудал дотор манай асуудал яригддаг байлаа шүү дээ. Жижиг мэт санагдаж болох ч Монгол Улсын хувьд том асуудлыг шийдүүлэхийн төлөө хөөцөлдсөний эцэст Япон улс Гадаад яамны хуульдаа өөрчлөлт оруулж, Хятад- Монголын хэлтсийг шинээр байгуулсан. Энэ нь хоёр улсын харилцаанд чухалд тооцогдох үйл явдал мөн билээ.
-Та эдүгээ Элчин сайд бус хүмүүнлэг, төрийн бус байгууллагын элч төлөөлөгч болжээ.
-“Токушюүкай” группийг үндэслэн байгуулагч нь ноён Т.Токуда сан буй бүхнээ хүний сайн сайхны төлөө зориулсаар ирсэн энэ хүн тосгонд, ядуу тариачны гэр бүлд төрж өссөн нэгэн. Түүний бага нас маш хүнд нөхцөлд өнгөрсөн байдаг. Нэгэн удаа дүү нь хүнд ханиад тусч эмнэлгийн тусламж авах шаардлага гарч л дээ. Харамсалтай нь тосгон ганцхан эмчтэйн дээр шөнө болсон байсан тул тусламж авч чадалгүй дүүгээ алдаж.
Чухам тэр үед л мөнгөтэй хүнд нийгэм үйлчилдэг болохыг яс махандаа тултал мэдэрсэн гэдэг. Хожим арван жилээ төгсмөгцөө анагаах ухааны сургуульд элсэн суралцаж, дараа нь амь насаараа дэнчин тавьж байж зээлээр эмнэлэг байгуулсан түүхтэй. Токуда гуайн туйлын зорилго эрүүл, амьд явахад хүн бүр тэгш эрхтэй гэх үзэл. Энэ үзэл бодол, байр суурийнхаа төлөө бүх насаараа зүтгэж яваа буянтай буурал. Эдүгээ түүний байгуулсан анхны эмнэлэг өргөжин хөгжиж, дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа явуулж буй. Та бүхэн бод доо, 70 нэгдсэн больниц, 31 клиник оношилгооны төв, 76 асрамжийн газрыг байгуулсан байх юм.
Ноён Токуда 1990 онд Японы парламентад дөрвөнтөө нэр дэвшиж сонгогдсон нэгэн. Манай оронд Японы доод танхимын гишүүн байхдаа ирж байсан юм. Тухайн үед манайд эмнэлэг байгуулах гэсэн төлөвлөгөө нь бүтээгүй тул Болгарт 600 ортой эмнэлэг байгуулсан нь эдүгээ өргөжиж 1,000 ортой болсон. Үүнийг мөн л өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан. Харамсалтай нь тэрбээр 2002 онд маш хүнд, хэдэн зуун мянгад нэг тохиох өвчин туссан. Ухаан санаа нь эрүүл атлаа биеийн бүх булчин нь суларсан. Эрүүл мэндээсээ болж улс төрийг орхин зөвхөн дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ эмнэлгүүдийнхээ үйл ажиллагааг оюун ухаанаараа удирддаг болсон.
Хэдийгээр 24 цагийн асаргаа, сувилгаанд байдаг ч нийгмийн сайн сайхны төлөө цаг нартай уралдан хөдөлмөрлөж байгааг нь хүндлэхээс өөр аргагүй юм. Тэрбээр хүнтэй уулзахдаа нүдээрээ үсэг рүү зааж түүнийг нь үг өгүүлбэр болгох маягаар ойлголцдог. Би энэ хүнийг 1990-ээд оны эхээр Монголд ирэхэд орчуулагчаар нь ажиллаж танилцсан. Сүүлд Элчин сайдаар ажиллаж байхдаа ноён О.Миятогоор дамжуулж уулзахдаа өмнө нь ярьж байгаад орхисон эмнэлэг байгуулах талаар санал солилцож, улмаар “Монгол- Токуда” санг үүсгэн байгуулж, Монголын талыг хариуцан ажиллах болсон.
-Сангийн хэтийн төлөвлөгөөг Улаанбаатар хотноо эмнэлэг байгуулах явдал гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Иж бүрэн оношилгоо бүхий эмнэлэг байгуулах явдал. Гэхдээ хэзээнээс ажил хэрэг болох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд туслах хүсэл эрмэлзэлтэй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Бид саяхан эрүүл мэндийн салбарт юу хэрэгцээтэй байна вэ гэдгийг судалж үзэхэд, эмнэлгийн зориулалттай ор, түргэн тусламжийн машин дутагдалтай байгааг олж мэдсэн. Хамгийн гол нь хүн сэтгэл амар амь насаа даатгах эмнэлэгтэй болох нь ноён Токудагийн нэн тэргүүний зорилго байдаг.
-Дэлхийн олон оронд байгуулсан түүний эмнэлэг хандив уу эсвэл эргэн төлгөдөгдөх нөхцөл бүхий зээл байдаг юм уу?
-Хандив, буцалтгүй тусламжийн хүрээнд баригддаг. Монгол-Токуда сан бол төрийн бус байгууллага.
-Таны дараагийн ярих сэдэв бол сэргээгдэх эрчим хүч Монгол Улсад дөнгөж хөгжиж байгаа салбар?
-“Everyday farm” бол Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компани. Японы тал дийлэнх хөрөнгө оруулалтыг хийсэн. Манай компани анх 2004 онд хөдөө аж ахуй, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг Монголд нэвтрүүлсэн. Толгой компани маань Японы Farmdo групп. Японд нэр хүнд бүхий хөдөө аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж. Тэгэхээр та бүхэн хөдөө аж ахуйн компани яагаад сэргээгдэх эрчим хүч рүү орсон юм бэ гэж гэж асуух нь дамжиггүй.
Японд хөдөө аж ахуй эрхэлдэг хүний тоо харьцангуй цөөрч залуучууд нь хот руу шилжих болсон нь энэ салбарт хүндээр тусч тариалангийн талбайнууд эхнээсээ эзгүйрсэн. Тиймээс “Farmdo” компани ашиглахаа больсон талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрчим хүчний нарны панел байгуулж, түүнийхээ дор давхар тариалалт хийх болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, нэг сумаар хоёр туулай буудсан хэрэг.
Панелийг битүүмжлэхээр хүлэмж болж буй юм. Компанийн санаачилгыг Засгийн газар нь дэмжиж, өндөр үнээр худалдаж авсан нь эдүгээ Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн сэргээгдэх эрчим хүчний “Моннаран” төсөл. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хүлэмжид хөрс ашиглахгүйгээр усан суурьтай тариалалт эрхлэх боломж бүрдэх учиртай. Түүнчлэн шинэ орчин нөхцөл бүрдэнэ. Ногоочид шороотой зууралдахгүйгээр хүнсний ногоог хүлэмжид тарьдаг болно гэсэн үг.
-Миний ойлгосноор шилэнд цэцэг үрслүүлдэгтэй адил технологийг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж байна гэсэн үг үү?
-Зөв ойлгосон байна. Хөрс нь усан дотроо хөвөн байрлаж түүнийгээ тусгайлсан бордоогоор тэжээж ургуулна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар бид гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль гэх мэт хүнсний нарийн ногоог туршилтаар тариалж байна.
Харин сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх болсон шалтгаан нь нүүрстөрөгчийг хэмнэх зорилготой.
Тэгэхээр нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологийг Монголд нэвтрүүлэхийг Японы засгийн газар бодлогоор дэмжиж байгаа юм.
-Мэдээж төслийн ар талд санхүүгийн нарийн тооцоо буй. Ямар ч улс орон хөрөнгө мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулахгүй. Хоёр улсын аль алинд нь ашгаа өгөхүйц төсөл гэдгийг хэн баталж нотолсон юм бэ?
-Энэхүү төслийн цаана дэлхий дахинд нэр хүндтэй “Хитачи” мөн “Энникс” фирм мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч түүн дотроо нарны эрчим хүчний асар их нөөцтэй гэсэн судалгааг тэд хийсэн байдаг. Бүтэн жилийн турш нартай байдаг, хуурай цаг агаар зэргээс гарах ашигт үйлийн коффицент нь өндөр гарсан байна лээ. Тийм учраас манай улсыг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой нь гэж үзсэн.
Тэгээд ч Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж буй. Нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангахаар төлөвлөсөн. Харин 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэсэн зорилт тавьсан.
Мөн дэлхий хийн атомын цахилгаан станцаас татгалзаж эхэлсэн. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд ч сэргээгдэх эрчим хүч голлох хүчин зүйл нь болох учиртай. Тэгээд ч нүүрсийг түүхийгээр нь хэрэглэхээс дэлхий дахин татгалзаж эхэлсэн. Энэ бүхнийг бодолцож үзэхэд ч манай улс одоогоос дэлхий дахинтай мөр зэрэгцэх хэрэгтэй. Үүнээс улбаалан сэргээгдэх эрчим хүчний хууль гарсан. Маш сайн хууль болсон гэж мэргэжлийн улсууд дүгнэдэг. Тэр утгаараа гаднын хөрөнгө оруулалт энэ салбарт идэвхтэй орж ирж байгаа юм болов уу гэж бодож байна.
-“Моннаран” төслийн хүрээнд баригдах сэргээгдэх эрчим хүчний станц хэдийд ашиглалтад орох вэ?
-Манай станц хөдөө аж ахуйд суурилсан болохоор жаахан ажиллагаатай. Бид станцаа хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхнийх нь энэ оны зургаадугаар сард.Тодруулбал, 2.4 МВт-ыг ашиглалтад оруулна. Үүний дараа наймдугаар сард бүтнээр нь 10 МВт чадалтай станцаа ашиглалтад хүлээлгэж өгөх учиртай.
-Үйлдвэрлэсэн эрчим хүчээ хаашаа нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бидний хийсэн тооцоогоор Төв аймгийн Баянчандманийн дэд станцад нийлүүлэхээр 30 км агаарын шугам татсан. Станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсон тохиолдолд Баянчандмань, Баянцогт, Нөхөрлөл, Атар, Авдрант, Жаргалантыг эрчим хүчээр хангах юм.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Одоо хэрэгжих гэж байгаа “Алт-2” хөтөлбөр ном журмаараа бол “Алт-3” шүү дээ. Энэ нь нэг талаараа өмнөхөө үгүйсгээд байгаа ч юм шиг. Жилийн өмнө “Алт” хөтөлбөрийг боловсруулж явсан хүний хувьд та юу гэж бодож байна вэ?
-Чин үнэнийг хэлэхэд, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн тэр он жилүүдэд иргэн хүн уул уурхайн компани байгуулан үйл ажиллагаа явуулаад зогсохгүй ашиг олж болдог юм байна гэдгийг мэдрүүлсэн зүйл бол “Алт” хөтөлбөр шүү дээ. Ач холбогдлын тухайд олон зүйлийг хэлж болно. Тухайлбал, “Алт” хөтөлбөр хэрэгжсэнээр хямралд ороод байсан Монгол Улсын эдийн засгийг сэргээснээс гадна алтны нөөцийг нэмэгдүүлсэн. Бас сайнтай зэрэгцээд сөрөг зүйл ч гарч ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хууль бусаар алт олборлогчид байгаль орчныг хэрхэн сүйтгэж орхисныг та бид бэлхнээ мэдэж байгаа шүү дээ.
Байгаль орчны доройтол тэр үеэс эхтэй. Тэр үед хэн бүхний толгойд баяжих хүсэл байснаас биш байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх тухай бодож байгаагүйн горыг өнөөдөр бид эдэлж буй. Асуудалд эхнээс нь бодитой хандсан бол байгаль орчин ингэтлээ доройтохгүй байсан. Гэхдээ байдал жилээс жилд өөр болж байгаа шүү дээ. Манай багийнхны хувьд олборлосон алтаа гадагшаа сул алдах, татвараас зайлсхийдэг тэр урсгалыг барьж үлдэх арга замыг эрэлхийлсэн. Үүний тулд татварын тогтолцоонд өөрчлөлт оруулж, хувь хэмжээг бууруулснаар улсын сан хөмрөгийн хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон. Нөгөөтээгүүр, алтны компаниудыг эхний ээлжид үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай дэмжлэгийг улсаас үзүүлэх бодлогыг давхар авч явсан.
-“Алт” хөтөлбөрийг боловсруулах явцад энэ салбарын хууль, эрхзүйн орчныг өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарсан уу?
-Гол нь татварын тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзсэн. Алтанд 10-15 хувийн татвар оногдуулдаг байсныг Монголбанкинд тушаасан тохиолдолд татварын хэмжээг бууруулж, 2.5 хувь болгон өөрчилсөн. Үүний үр дүнд жилд таван тонн гаруйгаар буураад байсан алтны тушаалт 3-4 тонноор нэмэгдсэн шүү.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Алт-2” хөтөлбөрийг боловсруулахдаа та бүхний хийсэн тооцоо, судалгааг үндэслэж байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн “Алт-2” хөтөлбөрийн суурийг тавьсан болж таарах нь?
-Тэгж хэлж болох байх. Анхны “Алт" хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд энэ салбарт хөл тавьсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхтэй болж, алт олборлох, хайх хөтөлбөр эрчимжсэн байдаг. Гэвч тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал, хууль бусаар алт олборлогчид, татвараас зугтаагчдаас болж алтны салбар тэр чигээрээ унасан. Түүнийг ил болгох нь бидний нэн тэргүүнд хийх ажил байсан. Тэгээд ч Засгийн газар эдийн засгийг маш богино хугацаанд сэргээх зүйл бол ашигт малтмал тэр дундаа алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж үзсэн. Алтны үнэ цэн дэлхийн зах зээл дээр өндөр байсан. Тиймээс гадагшаа урсах урсгалд хориг тавьж, алт олборлолтыг төрийн зүгээс дэмжих хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлсэн гэдгээрээ бидний ажил далайцтай болж чадсан.
-Урт нэртэй хуулийн хэрэгжилт алт олборлогчдод ихээхэн саад болсон гэж салбарынхан нь дүгнэдэг?
-Ерөнхийдөө үзэл санааны хувьд зөв хууль. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд хүндээр туссан. Хууль боловсруулагчид хуулийн хэрэгжилт гадаадын хөрөнгө оруулагчид ямраар тусахыг бодолцож үзээгүй. Тиймээс цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хуулийн төсөл боловсруулахдаа нөхцөл байдлыг мэдэрч, үүндээ тохирсон арга хэмжээг авах ёстой.
Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн тухайд шийдвэрлэж чадахгүй байсан зарим зүйлийг гацаанаас гаргасан ч гадаадын хөрөнгө оруулалт бүхий олон компани хохирсон гэдгийг хэлэх ёстой. Судалгаа хийж байхдаа гаднын хөрөнгө оруулалт бүхий компаниудыг яах ёстойг хуулийн төсөлд тусгаагүйн улмаас асуудалд ялгавартай хандсан мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн. Тиймээс яамны зүгээс хөрөнгө оруулалт нь хийгдчихсэн компаниудын үйл ажиллагаанд хатуу хяналтыг тавих байдлаар асуудлыг цэгцэлсэн. Үүний үр дүнд байгаль орчинд хор хохирол учруулж байсан явдлыг хуулийн хүрээнд цэгцэлсэн. Нөгөөтээгүүр, урт нэртэй хуулийн хэрэгжилт алт олборлолтод нөлөөлж байсныг цэгцэлснээр алт олборлолт тодорхой хэмжээгээр нэмэгдэж сэргэж эхэлсэн. “Алт” хөтөлбөр бол олборлолтыг зөв арга зам, зөв чиглэлээр сэргээж, экспортыг дэмжсэн хөтөлбөр болсон.
-Эрдэс баялгийн биржийн асуудал хүчтэй яригдаж байснаа нам жим болсон. Та бүхний хүлээж байсан үр дүн нь юу байсан юм бэ?
-Эрдэс баялгийн бирж байгуулах гэж байсан хэдий ч харамсалтай нь амжаагүй. Тэгээд хөдөө аж ахуйн биржтэй нэгтгэсэн. Уг нь анх тус тусад бирж байгуулах асуудал яригдаж байсан юм. Бидний байгуулах гэж зүтгээд орхисон Эрдэс баялгийн биржийн тухайд үнэхээр их ашигтай хувилбар байсан. Өөрөөр хэлбэл, биржийн үйл ажиллагаа худалдан авагч, олборлогч гэсэн системээр явж, худалдан авагчид шударгаар өрсөлдөн хамгийн өндөр үнийг санал болгосон иргэн, аж ахуйн нэгжид худалдан авах эрхийг олгох байсан юм.
-Яамны зүгээс бичил уурхайчдыг бүртгэлжүүлж, тэдэнтэй хамтрах гарцыг хайж байсан. Үүнийг зөв гэх хэсэг байхад тэднийг өөгшүүллээ хэмээн буруушаах нэгэн ч байсан?
-Хэдэн жилийн өмнө ногоон түмпэн үүрэн уул хадаар алт хайн тэнэх хэсэг бүлэг нөхдийг нинжа гэдэг байлаа. Одоо тэднийг тэгж нэрлэх аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, нинжа нарын ихэнх нь хэдийнээ хөл дээрээ боссон. Зарим нь бүр компанийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй. Тиймээс бүртгэлд хамруулж, үйл ажиллагааг цэгцлэх нь зүй ёсны асуудал. Бүртгэлгүй байхын хэрээр татвараас нуугдаж, гадагшаа гарах алтны урсгалын хэмжээ нэмэгдэнэ. Сүүлийн үед томоохон компаниуд гэрээгээр бичил уурхай эрхлэгчдийг хөлсөлж ажиллуулдаг болсон байна лээ. Энэ бол байж болох л хувилбар. Хамгийн гол нь үйл ажиллагаа нь зөв байж, зөв технологи ашиглах хэрэгтэй.
| https://ikon.mn/n/106s |
106t | Гар утастай нөхөрлөсөн хүүхэд хожуу хэлд ордог нь тогтоогджээ | Р.Төмөр, ikon.mn | 05/09/2017 10:41:00 |
Бага насны хүүхдийн өсөлтөд гар утас, таблет сөргөөр нөлөөлдөг болох нь улам батлагдсаар байна. Саяхан зургаан сартайгаас хоёр хүртэл настай 900 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар гар утасны дэлгэц шагайх нь тэдний хэл ярианы хөгжилд саад болдог нь харагджээ.
Бүр дэлгэц шагайсан 30 минут тутамд хэл ярианы хөгжил хойшлох магадлал 49 хувиар нэмэгддэг гэсэн байна.
Канадын Хүүхдийн Эмнэлгийн мэргэжилтнүүд судалгааг хийж, Pediatric Academic Societies жил бүрийн чуулган дээр үр дүнгээ танилцуулжээ.
Харин дохио зангаа, биеийн хэл, нийгмийн харилцаа зэрэг бусад харилцааны хөгжилд нөлөөлөл байхгүй гэсэн дүгнэлтэд одоогоор хүрсэн байна.
Судалгаанд оролцсон Мичиганы Их сургуулийн туслах профессор Жэнни Радески хэлэхдээ “Хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд янз бүрийн боловсролын аппликэшнүүд тус болно гэж бодоод хэрэггүй” гэж эцэг эхчүүдэд зөвлөжээ.
Тэрээр 18 сар хүртлэх насны хүүхдүүдэд мобайл төхөөрөмж хэрэглүүлэхгүй байх хэрэгтэйг онцолж, харин эцэг эхчүүд амьд харилцаанд хүүхдээ оролцуулах нь чухал нөлөөтэй болохыг зөвлөсөн байна.
Радески эмчийн үзэж байгаагаар хүүхэд дэлгэцнээс 2 хэмжээст орон зайн мэдээллийг авдаг ба харин эргэн тойронд нь 3 хэмжээст орон зай оршиж байдаг тул дэлгэцнээс ойлгосон зүйлээ бодит амьдралд илэрхийлэхэд бэрхшээлтэй тулгардаг гэнэ.
Судлаачид мобайл төхөөрөмжийн хэрэглээ хүүхдийн бусад хөгжилд ямар нөлөөтэй болохыг үргэлжүүлэн судлахаар болжээ.
Эх сурвалж: Time.Com | https://ikon.mn/n/106t |
106u | АНХААР: Орон сууцны дундах замд ХҮҮХЭД осолд өртөх нь ихэсч байна | А.Төгөлдөр, iKon.mn | 05/09/2017 10:48:00 |
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 623 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 451 дуудлага бүртгэгджээ.
Энэ өдрүүдэд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний гурав нь гэрийнхээ гадаа тоглож байсан байна.
Тухайлбал, СХД-ийн нутаг Драгон төвийн хойд 23В байрны хойд замд H.Insight маркийн автомашины жолооч А нь гэрийнхээ гадаа тоглож байсан явган зорчигч 8 настай А-г мөргөж гэмтээсэн. БГД-ийн нутаг Нарны хорооллын 13-р байрны урд замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа ээжтэйгээ хамт тоглож байсан 3 настай А-г мөргөж гэмтээжээ.
Сэрэмжлүүлэг
Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.
Бага насны хүүхдүүд нь сониуч зантай бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул явж буй автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий.
Иймд эцэг эхчүүд хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах, автомашин ойртон ирж байгаа тохиолдолд хөтлөх буюу тэврэх, мөн аюулгүй газар хүргэх, жолооч нар хороолол дундах замд хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.
Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба | https://ikon.mn/n/106u |
106v | Б.Чулуунхүү: Монголчууд Австралид аялангаа ажиллах боломжтой болно | Ч.Болортуяа | 05/09/2017 12:15:00 |
Австралийн Засгийн газар 1994 оноос хойш Монгол Улсын иргэдэд сургалтын тэтгэлэг олгосоор ирсэн. Эдүгээ манай 550 гаруй иргэн тус хөтбөлбөрийн хүрээнд Австралид боловсрол эзэмшээд байгаа талаар Гадаад Харилцааны Яамны сайтад мэдээлжээ.
Австрали Улс 2014-2015 санхүүгийн жилд 16.9 сая ав.доллар, 2015-2016 оны санхүүгийн жилд 10.3 сая ав.долларын буцалтгүй тусламж үзүүлж, 2016-2017 санхүүгийн жилд 10 сая ав.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр төсөвлөжээ. Нийт тусламжийн 70 гаруй хувь нь боловсролын салбарт Австралийн Засгийн газрын тэтгэлгийн хэлбэрээр ногдож байна.
Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хэмжээнд хүрсэн гэж үздэг аж.
Австрали Улсаас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 83 сая авст.доллар (Австралийн талын мэдээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар) гэж ГХЯ мэдээлжээ.
График 1, (Экспорт, импорт)
Монгол Улсаас Австралид улс руу хийдэг экспортын гол бүтээгдэхүүн: Машин тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, бордоо, целлюлоз г.м.
Монгол Улсад Австралиас ирдэг импортын гол бүтээгдэхүүн: Машин тоног төхөөрөмж, амуу соёолж, тээврийн хэрэгсэл, химийн бодис г.м
Монголд Австралийн 60 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Үүний дотор Рио Тинто, CIMIC, McMahon Holdings, Minter Ellison, Allens Linklaters, Macquiare Bank, CPS Securities, Garrison Capital нарыг дурдаж болно.
Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болон, Австрали дахь Монголчуудын тухай, мөн энэ улс руу зорчихдоо юуг анхаарах талаар Монгол Улсаас Австрали Услад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүүтэй сэтгүүлчид цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
- Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг хэдхэн үгээр хэрхэн үнэлж, дүгнэж болох вэ?
Манай ардчилал, чөлөөт зах зээлийн замыг сонгох үеэс л Австрали Улс гар сунган буцалтгүй тусламж олгож эхэлсэн бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэн дэмжиж ирсэн. Тухайлбал, Монголын төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх хүрээнд хэрэгжиж эхэлсэн Австралийн Засгийн газрын боловсролын тэтгэлгийн хөтөлбөрийн үр өгөөжийг үнэлж баршгүй юм.
Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт жилээс жилд өргөжиж, өргөн хүрээтэй түншлэлийн хэмжээнд хөгжиж буй хэмээн дүгнэн хэлж болно. Монгол, Австрали Улс олон улсын тавцанд ч бие биенээ дэмжин бүс нутгийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөө идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд Хоёр тал өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг бий болгосноос гадна улс төрийн яриа хэлэлцээний гол механизм болсон ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж чадсан.
Монгол Улс нь Австрали Улстай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжлүүлэхийн тулд 2008 онд ЭСЯ-аа Канберра хотноо нээсэн. Үүний дараахан Австрали Улс Худалдааны төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод нээж байсан бөгөөд удалгүй Ерөнхий консулын газар болгон өргөтгөөд 2015 онд ЭСЯ-аа нээсэн нь Монгол, Австралийн харилцаа хоёр талын ашиг сонирхолд нийцэн эрчимтэй хөгжиж буйн тод жишээ юм.
Харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг хадгалах, цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд талууд санаачилгатай ажиллаж буй ийм үед 45 жилийн ой тохиож байна даа.
- Монголчууд Австралид аялангаа ажиллах боломжийг та эрэлхийлж байгаа тухай мэдээлэл өгч байсан. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
- Хоёр улс сүүлийн гурван жилийн хугацаанд энэ асуудлаар яриа, хэлэлцээ хийж байна. Австралид жуулчнаар ирсэн зарим орны иргэн 1-3 сарын хугацаатайгаар ажиллаад замын зардал зэргээ нөхөх бололцоотой байдаг. Энэ хуулийнх нь дагуу монголчуудыг мөн аялангаа ажиллах боломжийг эрэлхийлж байна. Энд хувийн шугамаар ирж байгаа монголчууд маань Австралид нэвтрээд хамгийн дээд тал нь гурван сар амьдрах эрхтэй ч тэр хугацаандаа ажиллах эрхгүй байдаг. Тиймээс ажиллах эрхийг нээхээр хоёр тал хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ сүүлийн шат руугаа орсон. Хоёр талын холбогдох яамд үүн дээр ажиллаж байна.
Өнөөдрийн зохицуулалтаар Австралид жуулчлалын гурван сарын хугацаатай визээр ирчихээд хууль бусаар ажил хийх юм бол хяналтын байгууллагуудад баригдах магадлал маш өндөр. Баригдах юм бол энэ улс руу дахиж орж ирэх боломжгүй болдог.
- Австралид та гурван бүлэгт хувааж болох монголчууд байна гэж ярианы эхэнд хэлж байсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
- Иргэдээ бүлэг энэ тэрд хуваах эрх надад байхгүй. Гэхдээ тэдэнд тавих анхаарал, дэмжлэг талаасаа гурван бүлэгт хувааж харж болох юм.
Австралид өнөөдөр 4,500 гаруй монгол хүн сурч, ажиллаж амьдарч байна. Сиднейд гэхэд өдөр бүр 20 орчим монгол хүн онгоцноос бууж байна гэсэн тооцоо бидэнд бий. Манайхан ЭСЯ-ндаа тэр бүр бүртгүүлэх гэж яардаггүй учир хилийн байгууллага энэ тэрээс авсан багцаа тоо л доо.
За, одоо тэр гурван бүлэг гэдгээ тайлбарлая.
Нэгдүгээр бүлэг нь, энд таваас дээш жил ажиллачихсан, оршин суух эрхтэй, манайхны хэлдгээр хөлөө олчихсон хүмүүс байна. Хоёрдугаарт, Австралийн Засгийн газрын тэтгэлгээр гэр бүлээрээ, эсвэл ганцаараа сурч байгаа хүмүүс байна. Энэ хүмүүсийн амьжиргаа, сургалтын зардал бүгд цаанаасаа, ирэх, буцах хугацаа нь ч тодорхой.
Харин гурав дахь бүлэг буюу хувиараа сурах гээд ирж байгаа хүмүүс байна. Ганцаараа, гэр бүлээрээ ирээд амьдрах гэж хичээж буй хүмүүсийг энэ бүлэгт багтаан харж болно. Магадгүй цаашдаа нэгдүгээр бүлэгт хамрагдах хүмүүс ч энэ дотор бий. ЭСЯ юуны түрүүн энэ хэсгийн хүмүүстээ л анхаарал тавьж, дэмжиж ажиллах ёстой гэж боддог. Гэхдээ эхний хоёр бүлгийг орхино гэсэн үг огт биш шүү.
Сайн сайхан яваа монголчууд энд олон бий. Барилгын компани байгуулаад монголчуудаа голцуу ажиллуулдаг хүн байна. Австралид өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнээ хүртэл гаргаж байгаа хүн ч байна.
Миний хувьд энэ улсад сургуульд сураад 11 жилийн өмнө буцаж байлаа. Намайг сурч байх үед Австралид ердөө 100 гаруйхан монгол байсан бол энэ тоо өнөөдөр таван мянга руу дөхөж явна.
"11 жилийн өмнө Австралид 100 гаруйхан монгол байсан бол өнөөдөр энэ тоо таван мянга руу дөхөж байна"
Энэ сайхан оронд олон, олон монгол ирж сурч, ажиллаасай гэж би хүсдэг байсан. Тэр мөрөөдөл маань эхнээсээ биелж байна. Энд олон монгол хүн ирээсэй гэдэг нь эх нутгаа орхиод гараад ир гэсэн үг биш юм шүү. Монголчууд бид гадны өндөр хөгжилтэй танилцаж, сурч мэдсэн зүйлээ эргээд эх нутагтаа ашиглах нь чухал юм.
- Гуравдугаар бүлэгт багтах хэчнээн Монгол байна вэ?
- 3,000 орчим бий. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Австралид ганц биеэр ирээд сураад, ажиллаад амьжиргаагаа залгуулаад төлбөрөө олно гэдэг худлаа. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зуучлалын компаниуд ажиллаад, сураад амьдрах боломжтой гэж буруу мэдээлэл өгдөг. Энд оюутан хүн долоо хоногт 20 цагт ажиллах боломжтой.
Долоо хоногт 20 цаг ажиллаад өөрийнхөө амьжиргааны зардлыг л олно. Түүнээс сургалтын төлбөрөө олж чадахгүй. Харин гэр бүлээрээ ирвэл нэг нь ажиллаад, нөгөөх нь сураад байх бололцоотой.
- Австралийн Засгийн газар гэр бүлийн хүмүүст хамтад нь виз гаргах магадлал их байдаг учраас манай монголчууд ч гэр бүлээрээ энэ орныг илүү сонирхож, зорьж байх шиг байна.
- Гэр бүлийн хоёрын нэг нь сураад, нөгөөх нь ажиллах боломжийг эдний Засгийн газар бодлогоор дэмждэг гэж хэлж болно. Юу гэхээр сурахаар ирсэн оюутан удалгүй төлбөрөө төлөх боломжгүй болох эрсдэлтэй учир эхнэр, нөхөр аль нэгэнд нь ажиллах виз олгодог. Мөн гэр бүлээрээ ирж байгаа хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь ч бага байдаг гэж үздэг юм билээ.
- Австралид байгаа монголчууд бие биедээ туслах их сонирхолтой, холбоо харилцаа сайтай байдаг нь анзаарагдлаа. Энэ юутай холбоотой вэ. Бусад оронд чинь манайхан бие биенээ харахаар зугтах нь холгүй байдаг даа.
- Энэ улсад буруу, зөрүү яваа монгол ховор. Хэн нэгэн ирээд намайг шаналгачихна гэдэг ойлголт бараг байхгүй. Монголчууд нэг нэгнээсээ зугтах шалтгаан энд байхгүй. Гэхдээ олон болох тусам юу болохыг би хэлж мэдэхгүй.
- Австралид ирэхийг хүсч байгаа монголчуудад хандан та ямар зөвлөгөө өгөх вэ?
- Австралид сурахаар ирэхэд л боломж их байгаа. Одоогийн байдлаар дадлагажигч ажилтан авах зэрэг боломж байхгүй. Хоёр улсын хооронд албан ёсоор зурагдсан ямар ч тийм баримт бичиг байхгүй. Мөн энд сурахаар ирэхдээ зөвхөн албан ёсны зуучлалын байгууллагаар дамжуулах ёстой.
Журам нь ч тийм байдаг. Хамгийн гол нь оюутан Австралид ирээд сургуульдаа хамрагдаад төлбөрөө төлсөн тохиолдолд түүнээс нь зуучлалын агентлагууд өөрсдийн зуучлалын төлбөрөө авдаг. Гэтэл Монголын зарим зуучлагч компани түрүүлж мөнгөө аваад нөгөө хүн сургуульдаа элсэж чадаагүй тохиолдолд зуучлалын төлбөрөөр хохирох тал ажиглагддаг. Монголд жил болгон Австралид суралцагчдын боловсролын яармаг болж байгаа. Тэнд очиж сургууль, албан ёсны зуучлагч компаниудаасаа мэдээлэл авч байх хэрэгтэй.
- Дунд сургуулийн солилцооны хөтөлбөр гэж бий юу?
- Тийм зүйл одоогоор байхгүй. Хэрэв хүүхдийн эцэг, эхийн аль нэг Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа тохиолдолд хүүхдүүд нь дунд сургуульд суралцахад үнэгүй. Амьдрах зардлыг нь бүгдийг нь тооцоод оюутны тэтгэмжийг нь өгдөг. Харин хувиараа сургалтын төлбөрөө төлөнгөө Австралид амьдрах гэж байгаа бол сургууль, цэцэрлэгийн төлбөр нь чамгүй өндөр гэдгийг хэлэх нь зүйтэй.
- Австрали уул уурхайн салбараа тогтвортой хөгжилдөө хэрхэн ашиглаж байгаа талаар Монгол Улсад туршлага болохуйц жишээнүүдээс дурдахгүй юу?
- Улс орны хөгжилд уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр, уул уурхайн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж буй туршлага, байгальд ээлтэй уул уурхай гэх мэтээр Австралиас суралцах юм бидэнд их. Цаашлаад уул уурхай, хөдөө аж ахуйг хослуулсан эдийн засгийн хөгжлийн том загвараас нь ч суралцах юм их байна.
Монгол, Австралийн уул уурхайн салбарын хамтын ажиллагаа бусад хамтын ажиллагааны салбаруудын манлайд яваа гэж хэлж болно. Манайд үйл ажиллагаа явуулж буй Австралийн том, жижиг олон компани бий. Тэд техник, технологийн аль шинийг манайд нэвтрүүлж байгаа. Газар дээр нь заахаар очиж байгаа гэж хэлж болно.
Энд уул уурхайн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл нь Монголтой төстэй. Манайд байдаг шиг нутгийн уугуул иргэд нь газар орон сүйтгэлээ, нөхөн төлбөр авна гэгчээр түмэн зүйлийн бэрхшээлтэй тулгарч байх жишээтэй. Усны нөөцийн асуудал энд маш их анхаарал татсан сэдэв. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбартаа борооны ус ашиглах технологи нь өндөр түвшинд хөгжсөн. Энд байгаль орчиндоо ээлтэйгээр уул уурхайгаа хөгжүүлэх тал дээр дээд зэргээр анхаардаг. Мөн уул уурхайгаас олсон ашиг орлогоо улс орны тогтвортой хөгжил, дэд бүтэц зэрэгтээ ашиглаж байгаа нь гайхалтай. Жишээ нь, энэ та бидний ярилцан буй Брисбэн хот хэдхэн жилийн дотор уул уурхайн ачаар өндөр хөгжилтэй хотуудын тоонд орж ирсэн.
- Уул уурхай, боловсролын салбараас гадна хоёр улсын хооронд хөгжүүлэх боломжтой бусад салбарын боломжийн талаар та бүхэн судалдаг л байх. Жишээ нь, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар та тодруулахгүй юу?
- Уул уурхай, хөдөө аж ахуйг хослуулсан Австралийн эдийн засгийн хөгжлийн загварыг Монголд нутагшуулах боломж бий гэж түрүүн дурдсан. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн чиглэлээр эднийхээс сурах, нутагшуулах юм их байна.
Энэ салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд манай ЭСЯ идэвхтэй судлан ажиллаж байгаа.
Бусад салбарын тухайд ч мөн хамтын ажиллагааг хөгжүүлэх дээр манай ЭСЯ, Улаанбаатарт суугаа Австралийн ЭСЯ хамтраад идэвхтэй ажиллаж байгааг дурдахад таатай байна. Энэ дашрамд хэлэхэд Австралиас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Лангтри хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр үнэхээр санаачилгатай ажиллаж байгаа. Танай сайт Элчин сайдаас нэг ярилцлага аваарай.
Б.Чулуунхүү Элчин сайдтай холбогдох мэйл хаяг : [email protected]
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын Яамны сайт
| https://ikon.mn/n/106v |
106w | Гадаадын иргэнийг Монгол Улсад урьсан бол ямар үүрэг хүлээх вэ? | ikon.mn | 05/09/2017 11:48:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ямар үүрэг хүлээх талаар тайлбарлалаа.
Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
Гадаадын иргэнийг хууль тогтоомжинд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх
Гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах
Гадаадын иргэнийг Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд буцаах үүрэгтэй.
Хэрэв уригч нь гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль тус тус ногдуулна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиас:
Эх сурвалж: ГИХГ | https://ikon.mn/n/106w |
106x | ЭХЭМҮТ энэ сард мэдээллийн цахимжуулалтад БҮРЭН ШИЛЖИНЭ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/09/2017 11:58:00 |
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийтдээ Монгол Улсын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамжийг нийлүүлэх юм.
Уг төсөл хэрэгжсэнээр салбарын мэдээллийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, үйлчлүүлэгчдийн хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдэнэ.
Энэхүү төслийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-д хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2015 оны 12 дугаар сараас нийт 437 компьютер, 25 хэвлэх төхөөрөмж, 40 гаруй сүлжээний хуваарилагч төхөөрөмж, 2 сервер компьютер, 400 цахилгаан баригч, 1 IP PBX дотуур холбоо, дизель цахилгаан үүсгэвэр гэх мэт нийт 23 нэр төрлийн 1,017 ширхэг тоног төхөөрөмжийн угсралт, шинэчлэлийг тасаг, нэгжүүдэд хийжээ.
2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс цахим эрүүл мэндийн “e-Health” програм хангамжийн боловсруулалт, нэвтрүүлэлтийг хариуцан ажиллаж буй “Метронэтворкс” ХХК нь ЭХЭМҮТ-д ажиллаж эхэлжээ.
Хоёр долоо хоногийн хугацаанд тус төвийн товлолт цаг олголт, хүүхдийн ба эх барих, эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг, үйл онош, лабораторийн хэсгүүдэд амжилттай суурилуулснаар амбулаторийн үзлэг, эмчилгээний үйл явцыг түргэсгэж үйлчлүүлэгчдээс талархал хүртэж эхлээд байна. Ийнхүү ЭХЭМҮТ мэдээллийн цахимжилтын системд энэ 5 дугаар сард бүрэн шилжихээр ажиллаж байгаа аж.
Мэдээллийн цахимжуулалтад бүрэн шилжсэнээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх ба тусламж үйлчилгээний чанар дээшилж, шаардлагагүй, давтан шинжилгээний тоог бууруулж зардал хэмнэх, эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжих зэрэг ач холбогдолтой.
Эх сурвалж: ЭХЭМҮТ | https://ikon.mn/n/106x |
106y | Солонгосыг Хятадын нэг хэсэг байсан гэх маргаанд Японы тэрбумтан оролцлоо | Р.Төмөр, ikon.mn | 05/09/2017 12:10:00 |
Сүүлийн үед яригдах болсон Солонгосын түүхтэй холбоотой маргаанд Японы тэргүүн баячуудын нэг, технологийн Софтбанк компанийн үүсгэн байгуулагч Масаёши Соны нэр холбогджээ.
2016 онд хэвлэгдсэн түүний номонд Солонгосыг Хятадын нэг хэсэг байсан гэж Сон хэлж байсныг дурссан байдаг гэнэ. 2014 он хүртэл найман жил Соны туслахаар ажилласан Сатоши Шима уг номыг бичсэн юм байна.
2014 оны гуравдугаар сарын 11-нд Вашингтонд тавьсан илтгэлийнхээ үеэр Сон “Энэ улс миний хоёр дахь эх орон ч юм шиг, үндсэн эх орон ч юм шиг. Үнэндээ би өөрийгөө ямар үндэстэн болохыг мэддэггүй” гэж ярьжээ.
Тэр цааш нь “Би Японд ядуу гэр бүлд төрсөн. Гэр бүлийнхэн маань Солонгосын цагаачид байсан. Түүнээс өмнө Солонгос Хятадын нэг хэсэг байсан. Нэг үгээр хэлбэл би нийгмийн хамгийн доод давхаргад цагаачилж очсон хүн юм” гэсэн байна.
Масаёши Сон Японы Кюшю аралд төрсөн бөгөөд дээрх үгээр өөрийгөө зүүн Азийн Солонгос, Япон, Хятад гурван үндэстэнтэй холбоотой нэгэн болохоо илэрхийлж, эдгээр гурван орныг холбосон ажил бизнес эрхлэх сонирхлоо хэлсэн нь энэ юм байна.
Харин Солонгосыг Хятадын нэг хэсэг байсан гэх түүний үг Солонгосчуудын анхаарлыг татах болжээ. Хэдийгээр Соныг Солонгос гаралтай, Японы нөлөө бүхий хөрөнгөтөн гэдэг утгаар нь Солонгосчууд хүндэтгэлтэй ханддаг ч түүний хэлсэн үг хэл ам дагуулж магадгүй юм.
Энэ талаар Voluntary Agency Network of Korea (VANK) нэртэй Солонгосын эерэг дүр төрхийг гадаадад дэлгэрүүлэх зорилготой байгууллагын тэргүүн Пак Ги Тэ “Зарим Япон, Хятад хүмүүсийн дотор Солонгос бол тусгаар улс байгаагүй гэх үзэл нуугдаж байдаг. Харин Солонгос гаралтай Сон ийм үг хэлсэн нь гайхшрал төрүүлж байна. Хэрвээ тэр Солонгосын түүхийн талаар буруу ойлголттой явдаг бол бид түүнд зөв ойлголт өгөхөд бэлэн байна” гэжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзан Солонгосын түүхийн талаар ярилцахдаа Солонгосын хойгийг Хятадын нэг хэсэг байсан гэж ярьсан нь Өмнөд Солонгосын иргэдийг бухимдуулж, Цагаан ордноос тайлбар шаардахад хүргэсэн юм.
Эцэст нь Цагаан ордон Трамп, Ши нарын яг юу ярьсныг дэлгээгүй ч “Солонгос бол туурга тусгаар улс байсаар ирснийг бид мэднэ” гэж залруулж байв.
Эх сурвалж: Korea Times
| https://ikon.mn/n/106y |
106z | Ц.Жаргалантуул: Эрдмийн баяраар сурагчдаас мөнгө хураахгүй байх чиглэл өгсөн | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/09/2017 13:20:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Сурагчдын холбооны төлөөлөлүүд эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
НБГ-ын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Эрдмийн баярыг тэмдэглэх хүрээнд жил бүр зөвлөмж гаргадаг.
Зөвлөмжиндөө бүх дүүргийн боловсролын хэлтэс, багш нар, эцэг эхчүүд юуг анхаарах талаар нилээд нарийвчилж тусгаж өгдөг.
Эрдмийн баярыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах зөвлөмж хүргүүлсэн.
Эрдмийн баярыг тохиолдуулан сурагчдаас мөнгө хураах тохиолдол их байдаг.
Үүнийг болиоч ээ гэсэн чиглэл өгсөн" гэлээ.
Ногоон бүсэд аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
Гэрэл зургийг mpa.mn
НЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг "Оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" нэгдсэн арга хэмжээг 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээ нь сүүлийн 20-иод жил зохион байгуулагдаж байгаа.
Арга хэмжээнийхээ хүрээнд "Сайн үйлс саруул ухаанд хөтөлнө" гэсэн уриалга дэвшүүлсэн.
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын Газрын 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгоод байгаа.
"Төгсөлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд 28 их дээд сургууль, 35 Ерөнхий Боловсролын Сургууль эрдмийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлээд байна.
Ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх зөвлөмж гаргасан.
Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, согтууруулах ундаа хэрэглэхгүй зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Энэ жилийн төгсөлтийн баярын гол онцлог нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн идэвхтэй үүрэг оролцоотойгоор насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, оюутан залуучууд согтууруулах ундаанаас татгалзаж амьдралын зөв хэвшлийг сонгож байгаа явдал юм" гэв.
БСШУЯ-ны сайдын тушаал: /Бүрэн эхээрээ/
| https://ikon.mn/n/106z |
107 | Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ | ikon.mn | 11/06/2013 09:02:00 |
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум маргааш болох гэж байна. Хоёр дахь удаагийн энэхүү форум “Сахилга-хариуцлага” сэдвийн дор энэ жил болно.
Өнгөрсөн жил иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж байсан бол энэ удаад төр, хувийн хэвшил болоод иргэний сахилга, хариуцлагыг сайжруулах, дээшлүүлэхэд юу хэрэгтэй, хэрхэн үр дүнд хүрэхийг тодорхойлох зорилт тавьж байна.
Өөрөөр хэлбэл, Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарах аж.
Форумд нийслэл, орон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож, сахилгатай, хариуцлагатай иргэн, өрх, баг, сум, аймаг, төрийн захиргааны байгууллага, компани бий болгох арга замын талаар хэлэлцэх юм. | https://ikon.mn/n/107 |
1070 | ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д айлчилж байна | ikon.mn | 05/09/2017 12:24:00 |
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.
Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жианжүтэй уулзлаа.
Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт дипломат харилцааны 68 жилийн түүхтэй Монгол Хятад хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн байна. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар ихээхэн чухал үүрэгтэй болохыг онцлоод 6 жилийн дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж байгаа айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа энэ цаг үед гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх механизм бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/1070 |
1071 | Хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх заалт тусгажээ | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/09/2017 12:44:00 |
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09 ) хуралдаан 09 цаг 41 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна.
Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ.
Хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх талаар заалт тусгажээ.
Энэхүү зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмсэн байна.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/1071 |
1072 | Хеликобактерийн шинжилгээг 80%-ийн хөнгөлөлттэй үнээр хийх аян зарлалаа | А.Төгөлдөр, iKon.mn | 05/09/2017 12:40:00 |
Хаппи веритас оношилгооны төв Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран Хеликобактер тодорхойлох шинжилгээг хийхээр болжээ.Энэ талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тавдугаар сарын 10-н буюу маргаашаас эхлэн тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд ходоодны Хеликобактер тодорхойлох шинжилгээг 80%-н хөнгөлөлттэй үнээр хийх юм байна.
Монгол хүний нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар ордог.
Харин хорт хавдар дотроо ходоодны хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд II байрт байна.
Монгол, Япон эмч нарын хийсэн сүүлийн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн бараг 60 орчим хувь нь хелико бактерийн халдвартай гэж гараад байгаа.
Иймээс Эрүүл Монгол хүний төлөө уриатай Хаппи веритас оношилгооны төв, ХСҮТ-тэй хамтран ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор ХЕЛИКОБАКТЕР ТОДОРХОЙЛОХ шинжилгээг 20 хоногийн хугацаанд 80%-н хөнгөлөлттэй үнээр хийх аяныг зарлаж байгаагаа мэдэгдлээ. | https://ikon.mn/n/1072 |
1073 | "М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарт 23 төрлийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлээ" | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/09/2017 12:52:00 |
Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарт эрүүл мэндийн бүрэн үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргасныг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд хүлээлгэж өглөө.
Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд эрүүл мэндийн бүрэн үзлэг хийж, хуулийн хугацаанд тус хороонд хүлээлгэж өгөх ёстой байдаг.
Эрүүл Мэндийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Очирбат энэ талаар “Эрүүл Мэндийн Яамнаас батлагдсан комисс хуулийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Тавдугаар сарын 7-ны өдөр энэхүү ажлыг зохион байгуулж дуусаад өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд эрүүл мэндийн дүгнэлтийг гурван хавсралтын хамт хүргүүлж байна. Бид 23 нэр төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Комиссын даргаар Д.Очирбат миний бие ажилласан” гэв.
-Эрүүл мэндийн ямар ямар үзлэг шинжилгээнд хамруулсан бэ?
-Өргөн хүрээний, бүхий л үзлэг шинжилгээнд хамруулсан.
-Нэр дэвшигчдийн эрүүл мэндийн байдал, шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
-Шинжилгээний үр дүнгийн талаар одоо мэдээлэх боломжгүй. Гэхдээ ямар нэгэн ноцтой зөрчил, асуудал гараагүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Ерөнхийлөгч хүн эрүүл мэндийн хувьд ямар байх ёстой гэсэн шаардлага тавьж үзлэг, оношилгоогоо хийсэн бэ?
-Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 23 нэр төрлийн үзлэг, оношилгоо хийсэн. Энэ хүрээндээ л бид дүгнэлтээ гаргана.
"СЕХ-ны шийдвэрийг тавдугаар сарын 17-нд олон нийтэд мэдээлэх ёстой"
Материалыг хүлээн авсны дараа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “СЕХ дээр нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, нягтлан шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан.
Өнөөдөр нэр дэвшигчдийн анхны дүгнэлтийг Эрүүл Мэндийн Яамныхан хуульд заасан хугацаандаа бидэнд гаргаж өгч байна. Цаашид намуудаас нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 11-ний дотор хүлээлгэж өгөх ёстой.
СЕХ материалыг хүлээн авч тавдугаар сарын 14-ний дотор бүртгэх эсэх шийдвэрээ гаргана. Харин шийдвэрийг тавдугаар сарын 17-нд олон нийтэд мэдээлэх ёстой” гэсэн юм. | https://ikon.mn/n/1073 |
1074 | Зорчигч тээврийн нэгтгэл шинэ Үйлдвэрчний Эвлэлийн Хороотой болжээ | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/09/2017 12:55:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Зорчигч тээврийн нэгтгэл шинээр Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан талаар жолооч, ажилчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зорчигч тээврийн нэгтгэлд Үйлдвэрчний эвлэлийн таван байгууллага 10 жилийн хугацаанд байхад тэргүүлэгчдийн хурал болон тайлант хурлаа нэг ч удаа хийгээгүй иржээ.
Үйлдвэрчний эвлэл нь дээд байгууллагуудад буруу ташаа мэдээлэл өгч, хамт олны эв нэгдлийг бутаргах үйл ажиллагаа явуулж ирсэн учраас Зорчигч тээврийн нэгтгэлээс шинээр Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах нь зүйтэй гэж үзэн, Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулжээ.
Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог хуралдуулж Ц.Ариунбаатар “Манай ЗТН гурван баазтай. Гурван бааз тус бүрдээ үйлдвэрчний байгууллагатай байсан.
Гэрэл зургийг Mpa.mn
Энэ байгууллага нь ажилтны эрх ашиг гэхээс илүү удирдлагуудын маргааны түвшинд ажилладаг байсан.
Тиймээс гишүүд маань эвлэлдэн нэгдэж, татвараа төлөөд, үйл ажиллагаагаа хэвийн явуулъя гэдэг үүднээс Эв нэгдэл ҮЭХ-оог байгууллаа” хэмээв.
ЗТН-ийн хуулийн зөвлөх Ц.Баясгалан “Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажил олгогч буюу баазын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан.
Өмнө нь нэгтгэл болохоос өмнө баазууд тус тусдаа хамтын гэрээтэй, заримынх нь үйлчлэх хугацаа нь дууссан, заримынх нь нэгтгэлийн цөөнх буюу тухайн баазын ажилчдад үйлчилж байсан хамтын гэрээ байсан.
Одоогоор шинэ хамтын гэрээ байгуулагдсанаар нэгтгэлийн 1,590 гаруй ажилчдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон ашиг сонирхолыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгаат нөхцөлөөс илүү болгож, заасан хамтын гэрээ байгуулагдсан. Энэ нь нийт ажилчдад үйлчилж байгаагаараа ач холбогдолтой юм.
Гэрэл зургийг Mpa.mn
Ажилчдын амрах, ажиллах цагийн хуваарь, нийгэм ахуйн асуудал зэрэг бүхий л асуудлыг тусгасан маш сайн хамтын гэрээ болсон” хэмээн тайлбарлалаа.
Одоогоор Зорчигч тээврийн нэгтгэлийн 1,590 ажилтнаас 1,274 ажилтан буюу нийт ажилтнуудын 92 хувь нь уг хороонд гишүүнээр элсэж, батламжаа гардан авсан бөгөөд бүтэц бүрэлдэхүүний хувьд 28 тэргүүлэгч, хяналтын хорооны 11 гишүүнийг баталжээ. | https://ikon.mn/n/1074 |
1075 | ХУВААРЬ 2017: Халуун усыг дээд тал нь ДОЛОО ХОНОГ тасална | Г.Мөрөн, iKon.mn | 05/09/2017 13:02:00 |
Жил бүрийн зуны улиралд Улаанбаатар хотын дулааны төв шугамд засварын ажил хийгддэг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тавдугаар сарын 10-наас эхлэн халуун ус хязгаарлана гэх мэдээлэл тараад буй.
Энэхүү мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-ийн Ашиглалт, засвар шинэчлэлтийн алба Ж.Батмөнх “Манайх энэ жил буюу 2017 оны зуны засвараар тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлахаар болсон.
Тавдугаар сард нэг удаа, долоодугаар сард нэг удаа хэсэгчлэн тасалж, зуны засвараа хийнэ. Энэ сарын 10-наас халуун усыг тасална гэсэн мэдээлэл 2016 оны мэдээлэл юм.
Гэхдээ хуучин хэрэглээний усыг 14 хоногийн хугацаанд хязгаарладаг байсан бол энэ жил нэмэлтээр бригад 24 цагаар ажиллаж, ихдээ 7 хоног байхаар төлөвлөөд байгаа” гэв.
Энэ зуны халуун ус хязгаарлах хуваарь /2017 он/
Огноо
Засвар хийгдэх байршлууд
Хугацаа
1
V/15-V/19
Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчим
/5 хоног/
2
V/16-V/20
Мах Импекс ХК, 21-р хороолол, Орчлон хороолол орчим
/5 хоног/
3
V/22-V/27
БӨҮРаион, Бетон арматур, Үйлдвэрийн раион, Арьс ширний үйлдвэрийн нэгдэл, АПУ ХК, Нэхмэлийн байрууд, ХУД нэгдсэн эмнэлэг орчим
/6 хоног/
4
VI/05-VI/11
Хар хорин зах, Эрин, Номин, Эрэл, Голден парк хорооллууд орчим
/7 хоног/
7-р сарын 17-ноос 9-р сарын 8-ны өдрийн хооронд засвар хийх байршлууд
5
VII/17-VII/21
Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид
/5 хоног/
6
VII/24-VII/28
УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим
/5 хоног/
7
VII/31-VIII/04
Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчим
/5 хоног/
8
VIII/07-VIII/11
3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим
/5 хоног/
9
VIII/14-VIII/18
ХӨСҮТөв, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, 15-р хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, 2-р эмнэлэг, Англи ЭСЯам орчим
/5 хоног/
10
VIII/21-VIII/25
Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчим
/5 хоног/
11
VIII/22-VIII/26
Шөний зах, Нарантуул зах, Ахмадын хороолол, БЗДүүрэг, БХЯам, СОС хотхон, 16-р хороолол, БХИСургууль орчим
/5 хоног/
12
IX/04-IX/08
Бага тойруу, Цэцэг төв, ЗГ-ын 12-р байр, 5-р сургууль, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТОрдон, УБИС, 1-р эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах
/5 хоног/
| https://ikon.mn/n/1075 |
1077 | Манай улс Вьетнамаас цагаан будаа, чихэр, лаазалсан бүтээгдэхүүн, утсан холбооны аппарат импортолдог | ikon.mn | 05/09/2017 14:01:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо. Уулзалтыг Монгол Улс дахь БНСВУ-ын Элчин сайдын Яам, БНСВУ-ын Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн Нэгдсэн холбоо зохион байгуулж буй юм.
Уулзалтад БНСВУ-ын талаас Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь, Гадаад хэргийн дэд сайд Ха Ким Нгок, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыөнг болон бизнесийн төлөөлөгчид, Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон бизнесийн төлөөлөл оролцож байна.
Бизнес уулзалтыг нээж БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь хэлсэн үгэндээ худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй үр дүнтэй яриа, хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Уулзалтын эхний хэсэгт хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын төр, засгаас явуулж байгаа бодлого, эрх зүйн орчин, бизнес дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцууллаа.
БНСВУ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамны дэд сайд Дао Куанг Тхү “Вьетнам-Монгол улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа цаашдын боломж”,
Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Ху Тхи Ким Тхоа “БНСВУ-ын худалдааны өнөөгийн байдал, Монгол Улстай хамтран ажиллах нөөц боломж”,
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дарга Нгуен Тхи Тует Минь “Бизнесийн хөгжлийн талаарх Вьетнам улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.
БНСВУ-ын гаалийн мэдээгээр хоёр улсын худалдааны эргэлт 58.0 сая ам.доллар байна.
Манай улс БНСВУ-аас 40 гаруй сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, чихэр, лаазалсан бүтээгдэхүүн, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат импортоор авдаг.
1990 оноос хойш манай улсад Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай 164 аж ахуйн нэгж 32.9 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийсэн байна.
Хоёр улс мөн худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт 20 гаруй гэрээ байгуулжээ.
Цаашид ашигт малтмал, газрын тос, хүнс зэрэг салбар болон бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөөц боломж их байгаа гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдэж байлаа.
“Хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт болон бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нь” сэдвээр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар илтгэл тавьж худалдаа, эдийн засгийн талаар танилцууллаа.
Хоёр улсын бизнес эрхлэгчдийн анхны уулзалт 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСВУ-д хийсэн айлчлалын үеэр, дараагийнх нь 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ чуулга уулзалтын үеэр болсон юм.
Дашрамд дурдахад, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 16 дугаар хуралдаан энэ онд болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/1077 |
1078 | Хятадын “Шинжлэх ухааны охин тэнгэр” Америкийг сонгожээ | Р.Төмөр, ikon.mn | 05/09/2017 14:18:00 |
Хятадын топ эрдэмтдийн нэг эх орноо орхиж, АНУ-ын нэр хүндтэй их сургуульд ажиллахаар болсон нь Хятад дахь судалгааны орчин тааруугаас шилдэг эрдэмтдээ гадагшаа алдаж байгаагийн нэг илрэл болжээ.
Америкт сургууль төгссөнийхөө дараа Циньхуа их сургуульд 10 жил ажилласны эцэст Ниэн Ян ирэх намраас Принстоны их сургуульд ажиллах сонголт хийсэн байна. Ян Принстоны их сургуулийн молекулын биологийн тэнхимд профессороор ажиллах болсныг Даваа гарагт Синьхуа агентлаг мэдээлжээ.
Янийг Америкт шилжих болсон тухай сүүлийн хэдэн сар эрдэмтдийн хүрээнд яригдсан юм.
40 настай Яний энэ шийдвэр сүүлийн жилүүдэд Хятадын гадаадад алдаж байгаа эрдэмтдийн нэг том жишээ болж байна. Гадаад биеэ авч явах байдал, судалгааны гарамгай амжилт, улсынхаа эрдэм шинжилгээний орчныг зоригтой шүүмжилдэг нээлттэй зан зэрэг нь түүнийг Хятадын сошиал орчинд “Шинжлэх ухааны охин тэнгэр” гэсэн нэрийг зүүхэд хүргэсэн юм.
Хятад улс олон жилийн турш гадаадад ажиллаж, амьдарч байгаа эрдэмтдээ татахын тулд санхүүгийн арга хэрэглэхээс гадна эх оронч уриалга гаргасаар ирсэн. Үүний хүчинд 1949 оноос хойш 2.6 сая судлаач эх орондоо эргэж ирсэн гэдэг.
Гэвч сүүлийн жилүүдэд буцааж алдах тохиолдол нэмэгдсэн юм. Тэд төрийн хүнд суртал, судалгаанд бага мөнгө гаргаж байгааг шүүмжилдэг.
Ян 2007 онд Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалсныхаа дараа буюу 30 насандаа Бээжинд ирж, Циньхуа их сургуулийн хамгийн залуу профессор болсон юм.
Янийг ажиллах хугацаанд түүний баг чухал амжилтууд гаргаж байв. 2014 онд тэд хорт хавдар, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчинтэй холбогддог уургийн физик бүтцийг дэлхийд анх удаа нээж байжээ.
Гэвч удалгүй тэрээр хувийн блогтоо засгийн газар хэрхэн түүний судалгааны ажлын санхүүжилтыг гацааж байгааг шүүмжлэн бичиж байв. Үүнээс нэг жилийн дараа тэр дахин бичихдээ засгийн газраас мөн л санхүүжилт авч чадаагүйгээ мэдээлж байжээ. Ян хэдийгээр Принстоны их сургуульд ажиллах ч Циньхуа их сургуулийг олон улсын шугамаар дэмжиж ажиллана гэдгээ саяхан өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Циньхуагийн өөр нэг судлаач Чай Жиже өнгөрсөн сард Германы Кёльний Их Сургуульд ажиллахаар явсан юм. Энэхүү шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Хятадын шинжлэх ухааны хүрээнийхэн авьяастай залуу эрдэмтдийг тогтоох тал дээр засгийн газраа муу ажиллаж байна хэмээн дотооддоо шүүмжлэх болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
2015 онд Бээжингийн Centre for China and Globalization байгууллагын хийсэн судалгаагаар гадаадаас ирсэн эрдэмтдийн 70 орчим хувь нь буцаж гадаад явах сонирхолтой байгаа нь харагджээ.
Тэдний буцах болсон шалтгаанд илүү сайн цалин хангамж авах, ажлын сэтгэл ханамжаас гадна хоол хүнсний аюулгүй байдал, хүүхдийн боловсрол, орон сууцны өндөр үнэ ханш, соёлын үл зохицол зэрэг бэрхшээлүүдийг дурдсан байна. Хамгийн олон нь буюу судалгаанд оролцогчдын 40 хувь нь агаарын бохирдол Хятадаас явах шалтгаан гэжээ.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/1078 |
107a | Хөгжлийн бэрхшээлтэй багачууд "айлын" цэцэрлэгийн дөрвөн өрөөнд хоргодсоор л ... | А.Үлэмж, iKon.mn | 05/09/2017 15:11:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Өдрийн сурвалжилга-
Монголдоо ганц гэх тодотголтой “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор” хэмээх байгууллага өнөөдөр өөрийн гэсэн байргүй, “Өнөр бүл” гэх асрамжийн 24 цагийн цэцэрлэгийн ард талын дөрөвхөн өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа талаар iKon.mn өмнө нь сурвалжлан хүргэж байсан билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг гэдгээрээ манайдаа ганц цэцэрлэг юм.
Хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой нийт 120 хүүхэд энд хүмүүжиж, эмчлүүлдэг. Бага, дунд, ахлах насны тус бүр хоёр бүлэг буюу нийт зургаан ангитай.
Байр, савны хүрэлцээгүйн улмаас багын хоёр, дундын хоёр, ахлахын хоёр бүлэг нэгдэн гурван ангид хүмүүжиж байна.
Тус цогцолбор нь 1964 онд Эрүүл Мэндийн Яамны харьяа 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байжээ. 1996 онд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар Нийслэлийн Боловсролын Газрын харьяанд шилжин тулгуур эрхтний согогтой хүүхдийн сувиллын ангитай Сувиллын Цэцэрлэг Яслийн 10-р цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна.
Гэтэл энэ цэцэрлэгийн байрыг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сард акталж, суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон юм. Өөрөөр хэлбэл, шинэ цэцэрлэг барих хүртэл тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүдийг өөр цэцэрлэг рүү нүүлгэсэн билээ. Цаг тутам асаргаа, сувилгаа, эмчилгээ шаардаж байдаг эдгээр хүүхдүүд өнөөдөр өөрийн гэсэн байргүй, айлын цэцэрлэгийн дөрвөн өрөөнд хүмүүжиж байна.
Төр засаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарлаа хандуулаач
Өнөөдөр энэхүү цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүдийн эцэг, эхчүүд нурсан сувиллын 10-р цэцэрлэгийн гадаа хүүхдүүдийн хамт жагсаал зохион байгууллаа. Тэд сүүлийн таван жилд олон Засгийн Газрын нүүр үзсэн ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд огт хайхрахгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж буй юм.
Гэрэл зургийг mpa.mn
Эцэг, эхийн төлөөлөл М.Бямбадорж "Бид 2013 оноос хойш зохих ёсны төрийн байгууллага, удирдлагуудад албан тоот бичиг хүргүүлсээр одоо бараг хавтаст материал болсон байгаа.
Энэ асуудлыг заавал дэлхий нийтэд мэдэгдэхээсээ өмнө улсынхаа нэр хүндийг хайрласны үндсэн дээрээс ХМХ-үүдээр эхний арга хэмжээг авч энэхүү цуглааныг зохион байгуулж байна. Хэрэв энэ арга хэмжээ үр дүнд хүрэхгүй бол бид албан бичгүүдээ англи хэл дээр хувиргаад НҮБ болон Хүний эрхийн конвенцид хандаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарал хандуулж өгөхийг хүснэ" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Эцэг, эхийн төлөөлөл Б.Баясгалан "Манай хүүхэд энэ цэцэрлэгт 2 дахь жилдээ явж байна. Одоо 4 настай. Анх манай хүүхэд баруун тал нь саажилттай байсан, харин одоо 4 мөч нь дөрвүүлээ хөдөлдөг болсон. Үүнд цэцэрлэгийн хамт олон нөлөөлсөн, хүүхэдтэй маш сайн тулж харьцдаг.
Гэвч өнөөдөр улсдаа ганц байдаг энэхүү цэцэрлэгийн байрыг нурааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүжих боломжгүй болчихоод байгаа. Нэг ангид л гэхэд 20-35 хүүхэдтэй 6 мкв байранд байрлаж байна. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж буй асуудал юм. Тиймээс төр засаг энэ асуудлыг анхааралдаа авч энэхүү нураасан байрыг яаралтай барихыг мөн бид хүүхдүүддээ цогц үйлчилгээг үзүүлэхийг хүсч байна" гэлээ.
Гэрэл зургийг mpa.mn
Эцэг, эхийн төлөөлөл Б.Үржинханд "Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин маш ихээр зөрчигдөж байгаа. Тиймээс төр засаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхааралдаа аваачээ гэж хэлмээр байна. Манай хүүхэд хөнгөн хэлбэрийн саажилттай, одоохондоо явж чаддаггүй. Гэвч энэ цэцэрлэгт орсоноор маш их сайжирч байгаа. Хамгийн гол нь хүүхдүүдэд маань цэцэрлэгийн байр бариад өгчихвөл л болох юм. Байрыг нь нурааснаас хойш Өнөр бүл асрамжийн төвийн хажууд жижигхээн өрөөнд маш олуулаа байдаг" хэмээн ярилаа.
Д.Энхмөнх: 2018 он хүртэл барилгын төсөл зогсоод байгаа
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цэцэрлэгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй ганц байгууллагын барилгын асуудлыг шийдэж чадалгүй 4 жил өнгөрч байна. Энэ нь дараах шалтгаантай.
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборын таван давхар барилгыг барьж ашиглалтанд оруулахаар шийдвэрлэж 2013 онд зураг төслийн ажлыг гүйцэтгэх тендер зарлагдан “Гоби-Трэвел” ХХК улсын төсвийн 97 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, барилга баригдах болон буулгах төсөв хөрөнгийн хэмжээ тодорхой болсон.
Явцын дунд цогцолборын барилгын ажил Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах байсан төлөвлөгөө өөрчлөгдөж, шууд Концессын гэрээгээр баригдахаар шийдвэрлэгдэн уг асуудал Эдийн Засгийн хөгжлийн яамны мэдэлд шилжсэн байна. Концессын гэрээний шалгаруулалтаар “Ремикон” ХХК гэрээ хийж гүйцэтгэхээр сонгогдон ажиллаж байсан боловч барилгын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэх боломжгүй болсоноо албан ёсоор мэдэгдэж барилгын асуудал мөн тодорхой шийдвэрт хүрээгүй байна.
Харин өнөөгийн байдлаар барилгын асуудал ямар шатанд явж байгааг 10-р цэцэрлэгийн арга зүйч Д.Энхмөнхөөс тодрууллаа.
Тэрбээр "Одоогоор "Монкон Констракшн" ХХК манай байрыг барьж өгнө гэж өөрсдөө хөөцөлдөөд маш их явж байгаа. Гэтэл 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжих төслүүдийг УИХ тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралтаар батлах болсонтой холдогдуулан 2018 оны Төсвийн тухай хууль батлагдах хүртэл "10-р цэцэрлэгийн төсөл"-ийн нөхцөлтэй концессын гэрээ байгуулахгүй байхыг мэдэгдсэн. Ингэснээр 2018 он хүртэл манай цэцэрлэгийн барилгын төсөл зогсоод байгаа юм" гэлээ.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны 2 мянган хүүхэд байна
Үндэсний Статистикийн Хорооны тооцооллоор Улсын хэмжээнд нийтдээ 102,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас цэцэрлэгийн насны (2-5) 2 мянган хүүхэд байдаг байна. Тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн 39 орчим хувь буюу 780 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Гэтэл энэ насны хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт явдаг гэж бүртгэгдсэнтэй харьцуулбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт бусад хүүхдээс 1.5 дахин бага байна.
Онцгой халамж, анхаарал шаарддаг эдгээр хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт ийм бага байгаа нь өөрсдийн гэсэн тусгай байргүй байгаатай ч холбоотой юм. Тиймээс энэхүү асуудлыг яаралтай шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарал хандуулахыг 10-р цэцэрлэгийн багш ажилчид, хүүхдүүдийн эцэг эхчүүд хүсэж буй юм.
Жагсаалын фото
Гэрэл зургийг mpa.mn
(Зураг дээр дарж томруулж үзнэ үү)
| https://ikon.mn/n/107a |
107b | Монгол, БНХАУ, ОХУ хууль сахиулах салбарт хамтран ажиллана | ikon.mn | 05/09/2017 14:38:00 |
ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ БНХАУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жианжүтэй уулзлаа.
Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт дипломат харилцааны 68 жилийн түүхтэй Монгол Хятад хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн байна. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар ихээхэн чухал үүрэгтэй болохыг онцлоод 6 жилийн дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж байгаа айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
МОНГОЛ, ХЯТАД, ОРОС УЛСУУД ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ МЕХАНИЗМТАЙ БОЛНО
Мөн өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалахын сайд Гуо Шэнкүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулагдсан Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн хоёр дахь удаагийн дээд түвшний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин гурван улсын эдийн засгийн коридор байгуулах замаар гурван улсын хамтын ажиллагааг "Бүс ба Зам" санаачлагатай уялдуулах боломжтойг мэдэгдсэнийг тэмдэглээд, энэ нь Монгол, Хятад, Орос хууль сахиулах салбарт хамтран ажиллах механизм бий болгох, "Бүс ба Зам" төслийн аюулгүй байдлыг хангах таатай боломж бүрдүүлж байгааг онцоллоо.
Мөн өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамнаас 2 сая юаны үнэ бүхий цагдаагийн тусгай хэрэгслийг буцалтгүй тусламжаар олгосонд талархал илэрхийлэв.
2017-2021 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Мөн өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалахын сайд Гуо Шэнкүн нар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байна. Ингэснээр талууд хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн шинэ боломж нээгдэж байгаа юм.
Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын Хилийн дэглэмийн гэрээ, боомтын асуудлаарх хэлэлцээрийг хэрэгжүүлж, Монгол Улсын ХХЕГ, БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Хилийн Цэргийн Удирдах Газрын хооронд 1997 онд байгуулсан "Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн харилцан ажиллах журмын тухай санамж бичиг"-ийг шинэчлэх, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хоёр тал санаачлагатай ажиллаж байгааг тэмдэглэсэн байна.
Мөн энэ оны 3-р улиралд Монгол, Хятад, Орос гурван улсын хил хамгаалах байгууллагууд "Дархан хил-2017" хамтарсан сургууль зохион байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/107b |
107c | ФОТО: Монголд И.В.Сталин, Ф.Д.Рузвельт, У.Черчилль нарын ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОСЛОО | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/09/2017 15:19:00 |
Эх орны дайны ялалтын 72 жилийн ой энэ жил тохиож байна.
И.В.Сталин, Ф.Д.Рузвельт, У.Черчилль нарын түүхэн уулзалт Ялтын бага хурлын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлт өнөөдөр Их Засаг олон улсын их сургуулийн II цогцолборын урд талбайд боллоо.
ЗХУ-ын И.В.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британы Ерөнхий сайд Уинстон Черчиль нарын 1945 оны хоёрдугаар сард ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод хийсэн энэ уулзалтаар БНМАУ буюу Монгол Улсыг дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрсөн гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой юм.
Гэрэл зургийг MPA.mn
| https://ikon.mn/n/107c |
107d | ФОТО: Ялалтын баярын өдрийн ХҮНДЭТГЭЛ | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/09/2017 15:52:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Аугаа их Ялалтын 72 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ -ын Баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд И.К.Азизов болон иргэд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
Хүн төрөлхтөний түүхэнд гай гамшиг учруулсан II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн билээ.
Уг дайн ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн.
Г.К.Жуков нь зөвлөлтийн үеийн цэргийн зүтгэлтнүүдийн нэг юм.
Тэрээр дэлхийн хоёрдугаар дайнд цэрэг армиа удирдаж ялалтыг эх орондоо авчрахад хүндтэй гавъяа байгуулсан жанжин.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/107d |
107e | ВИДЕО: Ялалтын Баярын парад эхэллээ | Р.Түвшин, iKon.mn | 05/09/2017 15:23:00 | Өнөөдөр бол Аугаа Эх орны дайны (1941-1945) ялалтын баярын өдөр. 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр нацист Германы арми бууж өгснөөр Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд эргэлт гарсан юм.
Яг одоо Москва хотын Улаан талбайд энэхүү түүхэн ялалтын 72 жилийн ойд зориулсан цэргийн парад явагдаж байна.
| https://ikon.mn/n/107e |
107f | Нано асфальтаар хялбар нөхдөг технологийг замын эвдрэлд ашиглахаар болжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/09/2017 15:45:00 |
Олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар болжээ.
Энэ нь орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай шинж чанараараа бусад бүтээгдэхүүнээс онцлог бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.
Мөн эдийн засгийн хувьд уламжлалт замын нөхөөс хийх технологиос зардлын хувьд 50%-60%-ийн хэмнэлт үзүүлэхээс гадна маш богино хугацаанд нөхөөсийг бөглөж, тэр даруй автомашин зорчиж явах нөхцөлийг бүрдүүлдгээрээ ихээхэн онцлогтой юм.
Резинэн асфальтыг халуун асфальтан бетоноор нөхөөс хийдэг уламжлалт аргатай харьцуулахад үүссэн нүхэн эвдрэлийн сул шороо, бутарсан хэсгийг цэвэрлэж, шууд дүүргэлт хийдгээрээ давуу талтай. Уг бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь хаягдал асфальт болон хуучин дугуй бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна.
Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтaй учир замын эвдрэл, хагарал жилийн дөрвөн улиралд түгээмэл тохиолддог. Тиймээс эдгээр эвдрэлийг богино хугацаанд, шуурхай шийдэх хамгийн найдвартай, байгаль орчинд ээлтэй шийдэл бол орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан резинэн асфальт юм. Зам засварын ажлыг чанартай, богино хугацаанд гүйцэтгэх нь Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр байлгахаас гадна автомашины түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хотын үзэмжийг нэмэгдүүлнэ.
Энэхүү нано резинэн асфальтыг “Битумина Сэнтрал Азиа” ХХК нь олон улсын Bitumina Групптэй хамтран ажиллаж албан ёсны гэрээтэйгээр Монгол Улсад үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь энэ мэтчилэн нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг “ухаалаг” дэвшилтэт технологи ашиглан шийдвэрлэж буй бөгөөд цаашид олон шалгарсан, технологиудыг нийслэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. | https://ikon.mn/n/107f |
107g | “МӨНХХАДА”-аас ЛАНД КРУИЗЕР 200-гаа аваад арьсан суудалтай болгоорой | СУРТАЛЧИЛГАА | 05/10/2017 08:58:00 | Дэлхийд алдартай “Toyota Motor” корпорацийн автомашиныг Монголд “Мөнххада” компани оруулж ирэх болсоор багагүй хугацаа өнгөрчээ.
Энэ удаад монголчуудын дунд чанар, эдэлгээгээрээ шалгарсан төмөр хүлэг болох Ланд Круизер 200 маркийн автомашин сонирхогчдод нэн таатай нэгэн мэдээллийг хүргэе. Урин дулаан цаг ирж, шинэхэн төмөр хүлэг худалдан авч хол замд гарахаар төлөвлөж байгаа монгол эрчүүдэд энэ мэдээлэл таалагдах нь дамжиггүй.
Ланд Круизер 200 автомашин нь зэрэглэл, тоноглолоосоо хамаараад олон төрөл байдаг бөгөөд “Мөнххада” компани тэдгээрээс есөн төрлийг оруулж ирдэг. Тэгвэл эдгээр есөн төрлөөс зургаа нь даавуун суудалтай, гурав нь үйлдвэрийн арьсан суудалтай байдаг. Харин хэрэглэгч өөрийн санхүүгийн боломжид тааруулан даавуун суудалтайг сонгодог ч арьсан суудалтайгаар авахыг хүсдэг. Даавуун суудлыг арьсан суудал болгох нь технологийн хувьд саяхныг болтол Монголд боломжгүй байв.
Тэгвэл хэрэглэгчийнхээ энэхүү хэрэгцээг “Мөнххада” компани Монголдоо анх удаа шийджээ.
Тодруулбал, "Мэжик инженеринг Авто" ХХК-ийн мэргэжлийн баг Ланд Круизер 200 маркийн автомашины даавуун суудлыг чанартай арьсан суудал болгох үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр “Мөнххада” компанийн Ланд Круизер 200 GX.R, энгийн VX загваруудад сайн чанарын суудал халаагчтай, арьсан суудлыг өнгө, загварын өргөн сонголттойгоор хийж үйлчилж байна.
Даавуун суудлыг арьсан суудал болгож солихын тулд суудлуудыг бүхэлд нь задалж хийдэг бөгөөд Японоос мэргэжилтнүүд ирж технологийг нь зааж өгчээ.
Таны худалдан авсан машинд арьсан суудлыг үнэгүй суурилуулж өгөхөөс гадна судалдаа гурван жилийн баталгаат хугацаа санал болгож байна.
Дашрамд өгүүлэхэд “Мөнххада” компани нь Үндэсний баяр наадмыг тохиолдуулан “CCI” банк бус санхүүгийн байгууллагтай хамтран энэ сарын 1-ээс 7-р сарын 15-ыг хүртэл худалдаалж буй автомашинууддаа 1.4 хувийн хөнгөлттэй зээлийн хүүг санал болгожээ. Энэ бол Монголын банкуудаас ч бага хүүтэй зээлийн нөхцөл бөгөөд зөвхөн “Мөнххада”-ийн үйлчүүлэгчид 5 жилийн хугацаанд барьцаа, шимтгэл төлөхгүйгээр төмөр хүлгээ зээлээр авах боломжтой.
Ингээд та бүхнийг “Мөнххада” компанийг зорин ирж нэр хүнд, чанар, эдэлгээгээрээ Монголд төдийгүй дэлхийд шалгарсан Тоёотогийн шинэхэн унаагаа худалдан авч, "Мэжик инженеринг Авто" ХХК-ийн мэргэжлийн үйлчилгээг авахыг уриалж байна.
| https://ikon.mn/n/107g |
107h | Sony дэлгэц нь дуугардаг телевиз гаргахаар боллоо | Р.Түвшин, iKon.mn | 05/09/2017 16:23:00 |
Японы Сони корпораци зургаадугаар сарын 10-наас эхлэн 4K нягтралтай OLED технологийн телевизийг худалдаанд гаргахаар болжээ.
Шинэ Bravia цувралын эхний бүтээгдэхүүн болж байгаа А1 загвар нь дэлгэцнээсээ чичиргэж (Acoustic Surface) дуу гаргадгаараа онцлог. Тиймээс уламжлалт чанга яригч ил байх шаардлагагүй болж байна.
Үүнээс гадна OLED технологийг ашиглаж байгаа тул дэлгэц нь гүн хар өнгийг сайн дүрсэлж, хөдөлгөөнт дүрсийг ямар нэг сарнил, урсалгүй гаргаж чадах юм. Тиймээс спорт болон кино контент үзэхэд илүү тохиромжтойд тооцогдож байна.
Сони 2007 онд OLED технологийн дэлгэцтэй телевиз дэлхийд анх удаа гаргаж байсан ч 2010 оноос зогсоосон юм. Харин Bravia A1 загвараар тэд дахин OLED технологийг нэвтрүүлж байна.
Шинэ телевизийн 55 инч нь 500,000 иен ($4,390), 65 инч нь 800,000 иений үнэтэй байх гэнэ.
75 инчийн дэлгэцтэй загварыг энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Japan Times | https://ikon.mn/n/107h |
107i | Маргаашаас цаг агаар сэрүүсч, салхи шуургатай байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/09/2017 16:28:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Маргааш нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
2017 оны тавдугаар сарын 09-ний 20 цагаас тавдугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө сэрүүсч 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, орон шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 17-22 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө сэрүүсч 9-11 градус дулаан байна.
2017 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
11-нд нутгийн зүүн хагаст, 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 14-нд ихэнх нутгаар дулаарна. | https://ikon.mn/n/107i |
107j | Монгол-Туркийн хооронд том оврын онгоцоор тээвэрлэлт хийх боломж байгааг талууд онцоллоо | ikon.mn | 05/09/2017 16:51:00 |
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз болон Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал нартай хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлж байгааг дэд сайд Б.Цогтгэрэл онцлов.
Мөн Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэд хэдэн бодитой төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн талаар дурдлаа.
Тухайлбал, Хархорин-Хөшөө цайдам чиглэлийн 46 км авто зам барьж ашиглалтад оруулсан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих шинэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Зам, тээврийн салбарын хөгжил нь хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул хоёр талын салбарын яамд нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
Туркиш эйрлайнс нислэгийн тоогоо нэмэгдүүлж, том оврын онгоцоор тээвэрлэлт хийх боломж байгааг уулзалтын үеэр онцолж байв.
Мөн Турк Улсаас ОХУ-аар дамжин Монгол Улсад ирж байгаа ачаа урсгалыг нэмэгдүүлэхэд Монголын тал ихээхэн анхаарч байгаа нь хуурай газрын тээвэрлэлтийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг талууд цохон тэмдэглэв.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/107j |
107k | Ивермектин агуулсан малын эмийг шинээр улсын бүртгэлд бүртгэхийг ХОЁР ЖИЛИЙН хугацаатай зогсоов | А.Төгөлдөр, iKon.mn | 05/09/2017 17:16:00 |
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 оныг "Антибиотикийн эмийг болгоомжтой, зөв зохистой хэрэглэх, мэдлэг, хандлагыг сайжруулах" жил болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд антибиотик тэсвэртэй нянгийн халдвар өссөн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран боловсруулж байгаа юм. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах үүднээс зарим нэрийн антибиотикийн улсын бүртгэл, хэрэглээнд зохицуулалт хийх талаарх асуудлыг 2017 оны ээлжит I хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ.
Тодруулбал, Малын эмийн сангуудаар худалдаалагдаж буй антибиотикийн эмийг зөвхөн жороор олгож байх асуудлыг сурталчлах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжилтийг хангуулах. Антибиотикийн зохистой хэрэглээг нийтэд таниулах чиглэлээр сурталчлах, сургалт зохион байгуулахаар болов.
Мөн эмийн гол үйлчлэгч бодис нь ивермектин (Ivermectin) агуулсан малын эмийг 2017 оны 05 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинээр улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг 2 жилийн хугацаатай түр зогсоож, Ивермектин (Ivermectin) агуулсан эмийг хэрэглээ, гаж нөлөө, үлдэгдлийн асуудлаар судалгааны ажил хийх, үр дүнд үндэслэн эрсдлийг тооцох, мэдээлэх шийдвэрийг гаргасан байна.
Ивермектин (Ivermectin) нь макролипидын бүлгийн антибиотик нь мал, амьтны гадаад болон дотоод шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм юм.
Манай улсад 2017 оны байдлаар ивермектин агуулсан 61 нэр төрлийн эм улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Эдгээрийг дотоодын малын эмийн 3 үйлдвэр үйлдвэрлэж, малын эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 34 аж ахуйн нэгж 8 улсаас импортолдог аж.
Зах зээлд жилд дунджаар 60,000 л орчим ивермектин агуулсан малын эмийг үйлдвэрлэж, импортлон борлуулж байна. Энэ нь дотоодын зах зээлд илүүдэл үүсэж тус эмийн хэрэглээ хэт ихэсэхэд нөлөөлж байгаа юм.
Мөн тус эмийн талаарх малчдын ойлголт тааруу хандлага буруу байгаагаас эмийн зохистой хэрэглээ алдагдаж хэт удаан хугацаанд малын бие махбодид хуримтлал үүсэх, тус бодисын хэмжээ малын гаралтай түүхий эдэд хэвийн хэмжээнээс их хэмжээтэй илрэх болжээ. Иймд тус эмийн хэрэглээнд зохицуулалт хийх, судалгаа шинжилгээний бодит үр дүнд үндэслэн эрсдэлийг тооцох зайлшгүй шаардлага тулгарсан байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | https://ikon.mn/n/107k |
107l | Трамп, Макрон нар адилхан 24 насны зөрүүтэй эмэгтэйтэй гэрлэжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/09/2017 17:23:00 |
Өнгөрсөн Ням гарагт Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Эммануэл Макрон өөрөөсөө 24 насаар эгч эхнэртэй нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа.
Макрон 15 настайдаа дунд сургуулийнхаа 39 настай драмын багш Брижит Трогнед дурлаж байжээ. Хоёр охин, нэг хүүтэй хатагтай Трогнегийн нэг охин Макронтой нэг ангид суралцаж байсан гэдэг.
Эхэндээ Макроны эцэг эх хүүгээ багшийнхаа охинтой үерхэж байгаа гэж боддог байжээ. Ингээд 2006 онд нөхрөөсөө салсан хатагтай дараа жил нь 54 насандаа 29 настай Макронтой гэрлэсэн юм.
Францад төдийгүй дэлхий нийтээр тэдний 24 насны зөрүүг гайхан хэлэлцсээр байна.
Гэвч энэ оны эхээр АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Дональд Трамп бас 24 насаар дүү эмэгтэйтэй гэрлэсэн байсныг хэн ч анзаарсангүй. Трамп 1946 онд төрсөн бол түүний эхнэр Меланиа нь 1970 онд төрсөн буюу 24 насны зөрүүтэй юм.
Олон ах хүнтэй гэрлэх, олон эгч хүнтэй гэрлэх хоёрын хооронд ямар их ялгаатай ойлголт байгааг энэ тохиолдол харуулж байна.
Дональд Трамп эхнэртэйгээ бүжиглэж байгаа нь
Эх сурвалж: Independent | https://ikon.mn/n/107l |
107m | Газар өмчлөл үргэлжлэх үү? | Г.Мөрөн, iKon.mn | 05/10/2017 09:09:00 |
Цахим газар өмчлөлтийн асуудлаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Оюунбилэгээс дараах зүйлийг тодрууллаа.
2017 оны нэгдүгээр сард агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэх ажлыг түр зогсоожээ.
-Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажил юу болсон бэ?
-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, агаарын бохирдолтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/17, А/18, А/19 дүгээр захирамж гарсан.
Энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахыг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр зогсоосон байгаа.
-Тэгвэл иргэд одоогоор хуулийнхаа дагуу 0.7 га газраа ямар арга замаар өмчилж авах боломжтой байна?
-Иргэд алслагдсан гурван дүүрэг буюу Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Налайх дүүргийн газрын албанд өргөдөл хүсэлтээ өгч, тухайн жилийн батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд газар эзэмших хүсэлтээ гаргаж болно.
Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрхтэй иргэдэд ахуйн болон зуслангийн зориулалтаар газрыг өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байна.
-Цахимаар газар өмчлүүлэх үеэр сонгогдсон хэр нь одоог хүртэл баталгаажуулаагүй байгаа иргэд яах билээ?
-Тухайн үед нь 14 хоногийн дотор өргөдлөө баталгаажуулах шаардлагатай. 14 хоногийн дотор баталгаажуулаагүй бол хүчингүй л болно.
Мөн цахим газар өмчлөлтийн үед зарлагдсан байршлуудаас хоёр байршилд газар өмчлүүлэх шийдвэр гараагүй байна.
Дээрх хоёр байршил нь эртний хэргэсүүрүүдтэй давхцсан тул холбогдох судалгааг хийж байна.
-Нийтдээ хэдэн хүнд ямар ямар байршилд хэдий хэр хэмжээний газрыг иргэдэд цахимаар өмчлүүлсэн байна?
-Цахим хэлбэрээр 2014, 2015, 2016 онуудад нийтдээ таван удаа нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан.
Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 69,836 иргэнд газар өмчлүүлсэн байна. | https://ikon.mn/n/107m |
107n | Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | ikon.mn | 05/09/2017 17:57:00 |
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдан, нэр томъёоны талаарх редакцийн саналыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан гэлээ.
Түүнчлэн холбогдох хуулийн дагуу чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлээр төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, төслийн зарим зүйл заалт хоорондоо, эсхүл мөрдөж буй бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн.
Гэвч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэлээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэг үндэслэлээр хувь хүн болон хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалтын талаар асуулаа.
2015 онд батлагдсан, энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулиар хуулийн этгээдтэй бус тухайн албан тушаалыг гүйцэтгэж буй хувь хүнтэй хариуцлага тооцохоор зохицуулалттай байгаа нь ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцэхгүй хэмээн үзсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав.
Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн хэлбэр, төрөл олон болсон тул ямар нэг хууль зөрчих үйлдэл хийсэн албан тушаалтан, хувь хүн хариуцлага хүлээхийн зэрэгцээ тухайн албан тушаалтан, хувь хүнийг хууль зөрчих үүрэг өгсөн хуулийн этгээд мөн хариуцлага хүлээх нь зүйтэй хэмээн үзэж дээрх зохицуулалтыг тусгасан гэв.
Мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг гэх мэт тодорхой тооны хууль зөрчсөн үйлдлийг аль нэг хуулийн этгээдийн эзэмшигч, хөрөнгө оруулагчдын шийдвэрээр гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлсэн нь нотлогдвол тухайн захиралд л хариуцлага тооцдог.
Үүний цаана үүрэг, чиглэл өгсөн хуулийн этгээдийн удирдлагууд, эзэмшигчид хариуцлага хүлээлгүй үлддэг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэдэг чиглэлийг барьж, хуулийн төслийг боловсруулсан аж. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байгаа бол хэлэлцэж буй төслөөр энэ тоог бууруулж 30 орчим зүйл, заалтын хүрээнд хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулахаар өөрчилсөн байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг хууль зөрчсөн үйлдлүүдэд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага ногдуулахыг эсэргүүцэхгүй байгаа ч 30 гаруй зүйл заалтын хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалт нь бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тун хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж болохыг сануулж байв.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь хуулийн төсөл дэх зарим нэр томъёо, тодорхойлолт хоорондоо зөрчилтэй байгаа, үүнээс үүдэн зарим тохиолдолд ял завших эрсдэл үүсэхээр байгааг хэллээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээс санал хураалт явуулан шийдвэрлэв.
Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөл дэх “...олсон орлогыг хураана...”, үүний зэрэгцээ 100 сая төгрөгөөр торгохоор тусгасан зохицуулалтын талаар тодруулан асууж, энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт болох эрсдэлтэй талаар санал хэллээ.
Хуулийн төслийн тусгай ангид заасан хууль бусаар олсон орлогыг хураах тухай зохицуулалтууд нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй хуулиудад байгаа, хэлэлцэж буй төсөлд одоо мөрдөгдөж буй хувилбараар нь тусгасан болохыг Ажлын хэсэг тайлбарлав.
Энэ тохиолдолд хууль ёсны орлогын талаар огт хөндөөгүй, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг хураахтай холбоотой зохицуулалт гэлээ.
Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан 1600 зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байгаа, үүний найм нь банктай холбоотой заалт хэмээн Ажлын хэсэг хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн О.Батнасан хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна.
Энэ нь иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гээд 10 сая төгрөгийн торгууль төлөх, харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан гээд 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй болж буйг хэллээ.
Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд иргэдэд ээлтэй, бизнес орчноо дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг мөн тэрбээр онцолсон.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн этгээдийн зөрчлийн торгуулийн хэмжээ 100 сая төгрөг байгааг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээ.
Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төгсөлд нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/107n |
107o | ҮЙЛ ЯВДАЛ: СӨБ-ын байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ | Г.Мөрөн, iKon.mn | 05/10/2017 08:00:00 | Блью Скай зочид буудлын Кристал хурлын танхимд
09:30-12:00 цагт Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран хэрэгжүүлэх Монгол улсын барилгын салбарын эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт бүхий "Монгол Улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ" төслийн албан ёсны нээлт, танилцуулга, оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болно.
НМХГ-ын хурлын танхимд
10:00 цагт Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн төлөөлөл, Ардын Уран зохиолч Тангадын Галсан нар 29-р тусгай сургуулийн эрх ашгийг хамгаалсан яруу найрагч Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхсэнийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
11:30 цагт МАХН-аас оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах цуглаан болно.
14:00 цагт "Монголын инновацийн 7 хоног-2017" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн нээгдэнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас тус намын дарга солигдсонтой холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн асуудлаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.
Замын цагдаагийн албаны Хурлын танхимд
11:00 цагт Замын цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
ХУД, 3-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Smart Craft ХХК-ийн байранд
11:40 цагт Дэлхийн цахилгаан эрчим хүчний салбарт тэргүүлэгч Швейцар улсын ABB brand - "ABB Group"-ийн MDMax-ST дэвшилтэт Нам хүчдэлийн самбар угсралтын Монгол дахь албан ёсны үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа болно. | https://ikon.mn/n/107o |
107p | Хятад улс Солонгосын хойгийн ойролцоо шинэ пуужин туршжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/10/2017 08:25:00 |
Солонгосын хойгт сөргөлдөөн нэмэгдэж, Хойд ба Өмнөд Солонгос, АНУ цэргийн сургуулилалт хийсний дараа Хятад улс мөн энэ бүс нутагт шинэ пуужин туршжээ.
Солонгосын хойгийн ойролцоо Бохайн тэнгисийн буланд хэдхэн хоногийн өмнө туршилт явагдсан тухай Хятадын батлан хамгаалах яамны мэдэгдэлд үндэслэн Синьхуа агентлаг өчигдөр мэдээлсэн байна. Мэдэгдэлд уг туршилтын зорилгыг үндэсний аюулгүй байдлыг хангахад зэвсэгт хүчний байлдах ур чадварыг сайжруулах гэжээ. Бас туршилт хүлээж байсан үр дүндээ хүрсэн гээд харин хэзээ зохион байгуулсан, ямар ангиллын пуужин туршсан зэрэг бусад мэдээллийг дэлгээгүй байна.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын нутагт THAAD пуужингаас хамгаалах системийг суурилуулсны дараа Бээжин өөрийн үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд байлдааны сургуулилалт, шинэ зэвсгийн туршилт явуулна гэдгээ зарласан юм.
Одоогоор Солонгосын хойг нь манай дэлхийн хамгийн их цэрэг, зэвсэг төвлөрсөн халуун цэгүүдийн нэг болоод байна. Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Солонгос, АНУ хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт явуулсан бол Пёньян хариуд нь мөн өргөн хэмжээний байлдааны буудлага бүхий сургуулилалт явуулсан юм.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/107p |
107q | Төрийн албыг худалдсан хурган даргад ял ногдууллаа | Р.Саруул | 05/10/2017 08:28:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Бүтэн гурван жил гаруй хугацаанд дээрх хэрэг цагдаа болон прокуророос шалгаж тогтоон хэргийг шүүх рүү явуулсан ялтан Д.Батхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсэн байдаг -
Энэ сарын 1-ны өдөр хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга асан Д.Батхүрэлийг бусдаас хээл хахууль авсан гэх хэрэгт буруутгаж түүнийг тодорхой албан тушаал буюу төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 1.6 жилийн хорих ялаар мөн түүнд ногдох хөрөнгөнөөс 300,000 төгрөгийг хураах шийдвэрийг шүүх гаргажээ.
Болсон явдлыг сануулахад Д.Батхүрэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрийн Б-19 тоот тушаалаар тус яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар томилогдохоосоо хоёр хоногийн өмнө уг албан тушаалд ажиллахаа мэдсэн үедээ буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр С.Батцэцэгээс тус байгууллагад ажилд оруулж өгөхөөр урьдчилан амлаж, зээл нэрээр халхавчлан 1,000,000 төгрөгийн хээл хахуулийг ажлын өрөөндөө авсан нь нотлох баримтаар тогтоогдсон юм.
Мөн 2015 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр ажлын өрөөндөө тус газрын захиргаанд Усны чанар, экологи сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалд томилогдох Ө.Мөнхтуяагаас урамшуулал хэлбэрээр 1,000,000 төгрөг өгөхийг шаардаж давтан үйлдлээр хээл хахууль авахыг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна.
Тодруулбал Д.Батхүрэл нь албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй буюу төрийн албаны зохих журмын дагуу шалгалт өгч тэнцсэн Ө.Мөнхтуяаг ажилд томилохоос өмнө “ Ер нь ажилд авахад урамшуулалгүйгээр хүн авна гэж байхгүй. Би нэгээр гарчихсан, одоо бол ер нь ядаргаа л байна гэж дотроо боддог бол тэрүүн шиг том эндүүрэл байхгүй шүү. Чамайг тэгсхийж байгаад л явуулчихна, чи дахиж төрийн албанд орж чадахгүй болно ” гэх мэтээр утсаар ярихдаа сүрдүүлсэн тухай хавтаст хэрэгт нь авагджээ.
Мэдээж энэ асуудалд ганц Д.Батхүрэл буруутгагдаагүй. Түүнд хахууль өгсөн С.Батцэцэгийг албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар түүнийг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх тогтоолыг нь гаргасан ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Батцэцэгт оногдуулсан нэг жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлжээ.
Ялтан Д.Батхүрэл өөрийгөө буруугүй хэмээн шүүхийн танхимд мэлзэв
Ямартай ч бүтэн гурван жил гаруй хугацаанд дээрх хэрэг цагдаа болон прокуророос шалгаж тогтоон хэргийг шүүх рүү явуулсан ч ялтан Д.Батхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлсэн байдаг юм. Ингээд түүний шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдүүлгээс цухас дурдъя.
Тэрбээр “Миний бие энэ хэрэгт холбогдоод найм дахь удаагийн шүүх хуралдаанд оролцож байна. Намайг 2014.04.23-ны өдөр албан өрөндөө сууж байхад надад 1,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх хэрэгт буруутгаж байгаа. С.Батцэцэг нь надад мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлсэнтэй холбогдуулан намайг хээл хахууль авсан.С.Батцэцэгийг хээл хахууль өгсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Батцэцэгийг надад мөнгө зээлүүлсэн гээд байгаа 2014.04.23-ны өдөр миний бие ямар нэгэн өрөө тасалгаанд суух нь байтугай, би тэр албан тушаалд томилогдоо ч үгүй байсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа.
Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014.04.30-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар томилогдсон боловч энэ албан тушаалд томилогдоно гэдгээ мэдээгүй байсан. 2013.12.25-ны өдөр яаман дээр болсон албан тушаалын сонгон шалгаруулалтад орж би хоёрдугаар байранд жагссан. Тэгээд нэгдүгээрт орсон хүн тэр ажилд томилогдох учраас би өөрийгөө тэр ажилд томилогдоно гэж мэдээгүй. 2014 оны 05 сарын 15-ны өдөр яамнаас над руу яриад та томилогдсон. Яаман дээр ир гэж хэлсэн.
Би Улаанбаатарт очиж, шийдвэрээ хүлээж аваад, томилогдоод 2014.05.20-ны өдөр аймагт ирж ажлаа аваад, 2015.05.23-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт албан өрөө авч тохижуулаад С.Батцэцэгийг дуудаж хамтран ажиллах тухай санал тавьж ажилласан. С.Батцэцэгийг долоон сарын хугацаанд хэмнэгдсэн цалингаасаа цалинжуулж ажиллуулсан. Энэ нь 2014.06.01-ний өдөр байгуулсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр нотлогдож байгаа.
Хэрэв С.Батцэцэг 1,000,000 төгрөг зээлүүлж хохирсон бол ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш дөрвөн сарын дотор хууль хяналтын байгууллагад өөрөө гомдлоо гаргаж болоогүй юм бэ. С.Батцэцэг 2014.12.30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл 2015 оны дөрөвдүгээр сард С.Батцэцэгийн хадам ээж нь аймгийн захиргаанд гомдол гаргасан байсан. Ингээд намайг гүтгэж доромжилж гомдол гаргасан.
С.Батцэцэг өөрөө ажлаас халагдсаны дараа яагаад өөрөө гомдлоо гаргаад яваагүй юм бэ? Надад мөнгө зээлүүлсэн гэж байгаа бол яагаад гэрээ хийгээгүй юм бэ? Хэдэн хувийн хүүтэй зээлүүлсэн юм бэ?. С.Батцэцэг өмнөх шүүх хуралдаанд “Би хүнд мөнгө зээлдүүлдэг, гэрээ контракт хийдэг гэж мэдүүлсэн байгаа” хэмээн шүүхийн танхимд дээрх тайлбарыг хийсэн байдаг юм.
Ямартай ч ялтан Д.Батхүрэлийг төрийн албан хаагчийн орон тоог худалдаж бусдаас хахууль авсан хэмээн шүүхээс буруутгалаа. Мэдээж энэ бол хахууль егсөн, авсан хурган даргын ял авсан ганцхан жишээ энэ. Магадгүй одоо ч төрийн албан хаагчийн орон тоог бусдад өндөр үнээр зарж ажилд авсан гэх олон асуудал байдаг ч энэ нь далд хэлбэрээр явагддаг учраад илрэхэд тун бэрх гэдгийг хуулийнхан хэлж байсан. Тиймээс Төрийн албаны зөвлөл энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж төрийн албыг чадавхжуулахгүй бол хаа газрын хурган дарга нар энэ мэтээр хөрөнгөжсөөр байх нь байна шүү.
| https://ikon.mn/n/107q |
107r | "Боко Харам"-д олзлогдсон охидыг ямар хувь заяа хүлээж байна вэ? | Э.Мөнхзаяа | 05/10/2017 08:42:00 |
-Хүчээр гэрлүүлж, хүчирхийлж, эрүүдэн шүүдэг байжээ-
Лалын “Боко харам" бүлэглэлийн дайчид 2017 онд Чибок хотоос хулгайлан авсан дунд сургуулийн 82 охиныг саяхан сулласан билээ. Эдгээр охидыг баривчлагдаж хоригдоод байсан хэдэн дайчнаар сольж авсан байна. Гэхдээ чухам яг хэдэн дайчнаар сольж авсныг тус улсын засаг захиргаа одоог хүртэл нууцалсаар байгаа юм. Чибок хотоос исламистуудын хулгайлж авсан 276 охиноос өдгөө 100 гаруй нь олзлогдсон хэвээр байгаа аж.
Тус улсын Ерөнхийлөгч Мохаммад Бухари 82 охиныг чөлөөлсөн үйл явдлыг баярт өдөр хэмээн тэмдэглэжээ. Гэхдээ олзноос суллагдсан охидод үнэхээр баярт өдөр байж чадсан болов уу?.
“Боко харам" бүлэглэл 2009 оноос эхлэн 800 орчим охид эмэгтэйг хулгайлжээ. Дайчид тариалангийн талбай, ой, худаг, дунд сургууль гээд хаа таарсан газраасаа олзны эмэгтэйчүүдээ ангуучилдаг байв. Гэхдээ исламистууд сургуулиас охидыг олзлох нь илүү байсан юм. Учир дунд сургуулийн олонх сурагч охин Христийн шашинтай. “Human Rights Watch” хүний эрхийг хамгаалах байгууллага олзноос чөлөөлөгдсөн олон охинтой ярилцсан байна. Тэдний хувьд олон шалгуур сорилтыг даван туулж байж чөлөөлөгджээ. Охидыг бие, сэтгэл зүйн хувьд хүчирхийлж, тэнхээг нь тасартал ажиллуулдаг байсан бөгөөд цэргийн ажиллагаанд оролцохыг шаардаж, хамгийн царайлаг, залууг нь эсрэг талынхаа урхи болгон ашиглуулдаг байв.
Түүнчлэн тэднийг хулгайлсан эрчүүдтэй хүчээр гэрлүүлж, хүчирхийлж, хоол ундыг нь бэлтгэх, лагерийг нь цэвэрлэх, гэр орны бусад ажлыг хийлгэх зэргээр ашигладаг байжээ. Үүнээс гадна олон охин дайчдын дээрэмдсэн тосгодоос олзыг нь зөөдөг ачигч хийлгэдэг байв. Ерөнхийдөө дайчид олзлох хүмүүсээ огт голдоггүй байсан бөгөөд нялх балчир хүүхдээс 65 настай эмээ нарыг ч хамаагүй барьдаг байсан гэнэ.
“Боко харам"-ын лагерьт олзлогдон ирээд дөрвөн долоо хоногийн дараа оргож чадсан 15 настай нэгэн охин хүчээр гэрлүүлсэн тухай зовлонгоо “Human Rights Watch’’-ийн хүний эрхийг хамгаалагчдад ийнхүү ярьжээ. “Намайг тэр эрэгтэйтэй гэрлүүлсний дараа түүний урцанд амьдрахыг тушаасан. Эхэндээ ч би түүнээс зугтаж дөнгөөд байлаа. Удалгүй тэр над руу хутга барин сүрдүүлж, хамт унтахыг шаардаж эхэлсэн. Гэсэн ч би татгалзсаар байсан.
Харин гар буу гаргаж, намайг хашхирах л юм бол ална шүү гэхэд нь яах ч аргагүй болсон. Ингээд тэр намайг шөнө бүр хүчинддэг болсон. Тэр 30 гаруй насны, маш том хүн. Өмнө нь би эр хүнтэй ойртож ч үзээгүй болохоор маш их өвдөж, уйлдаг байсан" гэжээ. “Human Rights Watch”-ийн хүний эрхийг хамгаалагчдын ярьж буйгаар “Боко харам"-аас азаар мултарч чадсан эмэгтэйчүүд өөрсдийг нь хүчирхийлж байсан гэдгийг ярих тун дургүй. Яагаад гэвэл Нигерид ийм зүйл нь жинхэнэ гутамшигт тооцогддог байна. Олонх эмэгтэйчүүд цаашид нөхөрт гарах боломжгүй болчихно гээд хүчирхийлэлд өртсөн тухайгаа дуугүй өнгөрөөхийг хичээдэг.
Хүчээр лалын шашинд оруулдаг
“Боко харам”-ынхан ихэнхдээ Христийн шашинт эмэгтэйчүүдийг хулгайлж, тэдэнд хүчээр лалын шашинд ор, үгүй бол амийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг байна. Тэд Чибокийн дунд сургуулийн охидыг хулгайлснаас сарын дараа интернетэд 130 охиныг лалын шашинтны хувцас өмссөнөөр бичлэг тавьсан билээ. Тэд сайн дураараа итгэл үнэмшлээ өөрчилсөн гэж дайчид мэдэгдэж байв.
Эрх чөлөө тийм ч амттай биш
Хамгийн харамсалтай нь чөлөөлөгдөж ирсэн охидыг гэр бүл нь тийм ч баярлан угтахгүй байна. ВВС-гийн сурвалжлагч Алистер Литхед олзноос суллагдсан 17 настай Зара охинтой ярилцжээ. Гэтэл охин эрх чөлөөтэй болсон ч хааяа бүслэлт рүүгээ буцаж очихыг хүсдэг гэнэ. “Тэд бидэнд нөхөрт гар, эсвэл боол бол гэсэн сонголт олгосон. Би нөхөрт гарахыг илүүд үзсэн" хэмээн Зара ярьж байна. Түүний хувьд олзноос чөлөөлөгдсөн ч жирэмсэн болоод үлджээ. Охины гэр бүлийнхэн зарим нь Христийн шашинтай, зарим нь лалын шашинтай аж.
Ингээд Зарагийн төрөөгүй хүүхдийн хувь заяаг гэр бүлийн зөвлөлөөр шийджээ. Хоёр хуваагдан талцсан гэр бүлийнхний санал бараг тэнцэж, хүүхдээ төрүүлэх нь зөв гэсэн нь багахан илүү саналаар ялсан байна. Харин үлдсэн хэсэг нь үр хөндөлт хийлгэхийг шаардаж байв.
Гэхдээ хамгийн аймшигтай нь Зара хүүгээ төрүүлсний дараа эцгийнх нь нэрээр Усман хэмээн нэрлэтэл хүмүүс түүнийг ойртохын аргагүй гэмт хэрэгтэн хэмээж, хүү нь өвдөхөд хэн ч тусалдаггүй байжээ. Зараг хаалгаараа гарч ирэхэд л хөршийн хүүхдүүд нь эцэг эхийнхээ шаардалтаар охин руу доромжилсон үг хэлдэг байсан гэнэ.
Хүү хорт могойнд хатгуулан нас барахад гэр бүлийн гишүүдийн тал нь баярласан гэжээ.
Итгэл найдвар үгүй болжээ
Олзноос суллагдсан охид өдгөө тун хүнд байдалд ороод байна. Нэг талаас үзэхэд тэд өөрсдийн гэр бүлдээ эргэн ирж буй боловч энэ нь тэдний эцэг эх, төрөл төрөгсөд тэдэнд итгэж найддаг хэвээрээ гэсэн үг биш юм.
Нигерид өдгөө үүссэн нэгэн гол асуудал бол хэн ч, тэр ч бүү гэр бүлийн гишүүд нь ч эргэж ирсэн охидыг золиосонд орсон, эсвэл гэмт хэрэгтэн болсон уу гэдгийг нарийн хэлж чадахгүй. Тэний хувьд исламистуудын дунд хангалттай удаан байж, тэдний гэмт хэргийн үзэл суртлыг нь авсан байх магадлалтай. Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Боко харам" бүлэглэл хэдэн мянган хүнийг хулгайлж, 30 гаруй мянгыг нь хөнөөжээ. Гэртээ ирсэн охид ийм аймшигт явдлыг нүдээр үзсэн болохоор насан туршдаа бие сэтгэлийн шархтай үлдэж буй юм.
| https://ikon.mn/n/107r |
107s | Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ДЭЛХИЙН СОНОРТ байна | Б.Даваахүү | 05/10/2017 08:50:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Бид ирэх сарын 26-нд Ерөнхийлөгчөө сонгоно. Өнгөрсөн долоо хоногт УИХ-д суудалтай улс төрийн гурван хүчин нэр дэвшигчээ тодруулж, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын эрхмүүд нэр дэвшихээр болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд Монгол Улсын талаар дэлхийн хэвлэлд ойрын өдрүүдэд хэрхэн мэдээлснийг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа хүргэж байна.
REUTERS.COM: СӨРӨГ ХҮЧИН ЖҮДОГИЙН ОД ТАМИРЧНААС БИЗНЕСИЙН МАГНАТ БОЛСОН Х.БАТТУЛГЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
Эдийн засгийн хямралтай нүүр тулсан далайд гарцгүй Монгол Улсад ирэх сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд сөрөг хүчин болох Ардчилсан намаас жүдо бөхийн од тамирчин асан, бизнесмен Халтмаагийн Баттулга нэр дэвшихээр болжээ.
Гуравхан сая хүн амтай, Чингис хааны төрсөн нутаг гэдгээр нь сайн мэдэх тус улс БНХАУ, ОХУ гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдан он удаан жил ардчиллын замаар замнасан байдаг. 1990 оны хувьсгалаар Монголын улс төрд эргэлт гарч, үүний үр дүнд ашигт малтмалын арвин их нөөц баялаг нь гадаадын хөрөнгө оруулагчдын харааг булаах болсон.
Монголчууд зургаадугаар сарын 26-нд дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно. Одоогийн Ерөнхийлөгч, Ардчилсан намын нөхөр Цахиагийн Элбэгдорж уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөөсрөлтөөс эдийн засгийн хүндхэн цаг мөчид хоёр дахь удаагийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна. Өнгөрсөн жилийн парламентын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулан парламентын 76 суудлын 65-ыг нь авсан бол өмнөх 2012-2016 оны эвслийн Засгийн газрыг АН тэргүүлж байлаа. Харин жүдо бөхийн од тамирчнаас бизнесийн магнат болсон Х.Баттулга өнгөрсөн жилийн сонгуульд ялагдахаасаа өмнө тус парламентын гишүүн байв.
Тэрбээр Зам тээвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд БНХАУ-ыг шүүмжлэгч гэдгээрээ зартай нэгэн. Түүний хувьд Монгол Улс хөршөөсөө эдийн засгийн хувьд хэт хараат болох вий гэдэгт санаа зовнидог байна. Х.Баттулга МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболдтой өрсөлдөнө.
XINHUANET.CN: МОНГОЛЫН ГОЛ ГУРВАН НАМ НЭР ДЭВШИГЧЭЭ СОНГОЛОО
БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа” мэдээллийн агентлаг “Монголын гол гурван улс төрийн хүчнээс нэр дэвшигчид тодорлоо” гэсэн гарчиг бүхий мэдээг нийтэлжээ.
Үүнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай гурван намын нэр дэвшигч өрсөлдөх учиртай. Тэгвэл Ардчилсан намын VIII их хурлаар энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн асан Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүлэхээр болжээ. МАН-аас одоогийн намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, харин МАХН Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зургаадугаар сарын 26-нд болно. Холбогдох хуулийн дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намын нэр дэвшигч л өрсөлдөх эрхтэй бөгөөд МАН парламентад 65 суудалтай бол Ардчилсан нам ес, МАХН нэг суудалтай билээ. Тэд Сонгуулийн Ерөнхий хороонд тогтсон хугацаанд бүртгүүлэх бөгөөд СЕХ-оос нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан батламжилдаг. Үндсэн хуульд заасны дагуу парламентын гишүүн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг юм.
AKIPRESS.COM: ОУВС-ИЙН ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХАМГИЙН ТОМ СААДАА АРИЛГАЛАА
Монголын эрх баригчид гаднын хөрөнгө оруулагчид дотоодын банкаар мөнгөн гүйлгээгээ хийнэ гэсэн шийдвэрээ цуцалснаар ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хамгийн том саадаа арилгасан тухай “Монцамэ” агентлаг мэдээлжээ.
ОУВС-ийн захирлуудын зөвлөл Монголд 5.5 тэрбум ам.долларын багц бүхий тусламж үзүүлэх эсэхээ дөрөвдүгээр сарын 28-ны уулзалтаар шийдвэрлэх ёстой байсан. Гэвч, Монголын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Рио Тинто Оюу толгойн бүтээгдэхүүний орлогоо орон нутгийн банкаар дамжуулах шаардлагатай болсноос үүдэн шийдвэр гаргахаа түр азнажээ.
Гадаадын өр төлбөр нь тэнгэрт тулсан, төгрөгийн ханш суларсан тус улсын хамгийн том гадаад худалдааны түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь эдийн засагт нь давхар дарамт болж байгаа юм. Төсвийн байнгын хорооны гишүүн Ч.Хүрэлбаатар ОУВС-ийн хөтөлбөрийг хойшлуулах цаг бидэнд байхгүй гэж мягмар гарагийн хурлын үеэр хэлсэн тухай УИХ-ын албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн байна.
Шинжээчдийн хэлж буйгаар Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээг Монгол дотоодын банкаар дамжуулах сонирхолтой байсан гэнэ. Монголын Засгийн газар 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус төслийн 34 хувийг эзэмших болсон. Үүний зэрэгцээ хоёр жилийн өмнө дахин гэрээ байгуулж, гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдсэн байдаг.
BAIKALFINANS.COM: ОХУ-Д БЭЛЭГЛЭСЭН “ДАЙНЫ ЗАМААР” ХӨШӨӨГ НЭЭЛЭЭ
Тавдугаар сарын 09-ний баярыг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэсэн “Дайны замаар” хөшөөний нээлт Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Их буу чирч буй морьдын уг баримлыг Монголоос тус улсад бэлэглэж буй тухай орон нутгийн сайт мэдээлсэн байна.
Морьдын баримлыг 2015 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд танилцуулж байсан бөгөөд монголчуудын санаачилгаар энэхүү баримлыг урлан бэлэглэж буй аж. Хөшөөг уран барималч А.0чирболд урласан байна.
“Энэ хөшөө Эх орны дайны агуу ялалтын үед бидэнд Монголын ард түмний зүгээс үзүүлсэн тусламж дэмжлэгийн илэрхийлэл юм” гэдгийг Москвагийн Думын дарга А.В.Шапошников нээлтийн үйл ажиллагааны үеэр онцолжээ. Хөшөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх- Оргил мөн оролцсон байна. Тэрбээр “Зөвлөлт холбоот улсын ард түмэн дэлхий нийтийг фашизмын аюулаас сая сая охид залуусынхаа амиар дэнчин тавьж аварсан. Тэдний баатарлаг үйлсийн ачаар дэлхий фашизмаас аврагдан, бид өнөөдөр аз жаргалтай амьдарч байна” хэмээлээ.
| https://ikon.mn/n/107s |
107t | Либерал улс төрч Мүүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдлоо | Р.Төмөр, ikon.mn | 05/10/2017 08:58:00 |
Мягмар гарагт болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал улс төрч Мүүн Жэ Ин ялж, арав орчим жил үргэлжилсэн консервативуудын засаглал өндөрлөж, Хойд Солонгостой харилцах харилцаанд эвийг эрхэмлэх зам засагдлаа.
Мүүн сонгуульд ялснаар сүүлийн хэдэн сарын турш Өмнөд Солонгост өрнөж байгаа улс төрийн тогтворгүй байдал цэгцрэх замдаа орж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ авлигын хэргийн улмаас гуравдугаар сард албан тушаалаасаа огцорч, түүнийг орлох хүнийг сонгох нөхөн сонгууль явуулах болсон юм.
Өчигдөр орой Сөүлийн төв талбайд цугларсан олны өмнө Ардчилсан Намын нэр дэвшигч Мүүн Жэ Ин үг хэлэхдээ “Би улс орноо нэгтгэхийг хүсч байна” гэсэн нь Пакын авлигын дуулианаас болж хуваагдаад байгаа улс орноо цэгцлэхийг хүсч байгаагийн илрэл байлаа. Таван жилийн өмнө улс төрд орсон хүний эрхийн хуульч асан тэрээр “Би бас намайг дэмжээгүй хүмүүсийн ерөнхийлөгч байхыг хүсч байна” гэжээ.
Сонгуулийн нийт дүнгийн 80 хувь тодроод байхад Мүүн 40 орчим хувийн санал аваад байгааг Сонгуулийн Үндэсний хороо мэдээлсэн байна. Түүний дараа өмнөх эрх баригч консерватив намын нэр дэвшигч Хон Жүн Пё 25.5 хувийн саналтай байгаа бол төв үзэлтэй улс төрч Ан Чол Сүү 21.4 хувийн санал авчээ. Эдгээр хоёр нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
Сонгогчдын ирц 77.2 хувьтай байсан нь сүүлийн 20 жилд байгаагүй өндөр үр дүн болжээ.
Гэхдээ 80 хувь хүрнэ гэж төсөөлж байсантай харьцуулахад бага байгаа нь цаг агаарын таагүй байдал нөлөөлснийх гэж үзэж байна.
Өнөөдөртөө багтаж Мүүн Жэ Ин тангараг өргөн, таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлнэ. Тэрээр тансаг сүртэй ёслол хийлгүйгээр шууд ажилдаа орно гэж хэлсэн юм.
Одоо тэр даруй ерөнхий сайдын нэрийг парламентад өргөн барьж батлуулах ёстой. Бусад сайд нарыг парламентаар батлуулах шаардлагагүй юм.
2012 онд Пак Гын Хэд тун ойрхон ялагдаж байсан Мүүн Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийж, Солонгосын хойгийн сөргөлдөөнийг намжаах бодлого баримталдаг.
Тэр бас улс орныхоо эдийн засгийг Самсунг, Хюндэй зэрэг гэр бүлийн бизнесүүдээс хамаарах хамаарлыг багасган, жижиг дунд бизнесүүдийг дэмжин ажлын байруудыг нэмэгдүүлэх зорилготой.
Өмнөх ерөнхийлөгчийг огцруулах тэмцлийг манлайлсан залуу үеийнхэн Мүүнийг голлон дэмжсэн нь судалгаанаас харагджээ. Харин 60-70 насныхны 22-25 хувь л Мүүнийг дэмжсэн нь түүний Хойд Солонгостой харилцах харилцаанд зөөлөн бодлого барьдгаас болсон гэж судлаачид үзэж байна.
Тэрээр Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд Өмнөд Солонгос санаачилгатай оролцох ёстой, АНУ-Хятадын яриа хэлэлцээрийг хөндлөнгөөс хараад суух ёсгүй гэж үздэг юм.
Мүүний энэ байр суурь Өмнөд Солонгосын чухал холбоотон болох АНУ-тай харилцах харилцаанд бэрхшээл учруулж магадгүй гэгддэг ажээ.
Ямартай ч өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тогтворгүй байдалтай байгаа Өмнөд Солонгосын улс төрийн амьдрал цэгцрэх шатандаа орлоо.
Эх сурвалж: Reuters | https://ikon.mn/n/107t |
107u | “Мими”-г хилээр оруулж ирвэл зөрчил гэж тооцно | Б.Тогтох, Монголын мэдээ | 05/10/2017 09:01:00 |
Төрийн ордонд өчигдөр хоёр байнгын хороо хуралдлаа. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өглөө 09.50 цагт эхэлж, УИХ- аар хэлэлцэж буй дөрвөн хуулийн төслийн эцсийн болон анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо Төрийн ордны Их жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж, өнгөрөгч долоо хоногт чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Хог хаягдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийг эхний удаад зөрчилд тооцох нь Хууль зүйн байнгын хорооны эхний хэлэлцсэн асуудал бол Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хийж, чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх явцад гишүүдийн гаргасан санал нэг бүрийг хэлэлцэн тусгасан гэдгийг онцоллоо.
Мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг гэх мэт тодорхой тооны хууль зөрчсөн үйлдлийг аль нэг хуулийн этгээдийн эзэмшигч, хөрөнгө оруулагчдын шийдвэрээр гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлсэн нь нотлогдвол тухайн захиралд л хариуцлага тооцдог. Үүний цаана үүрэг, чиглэл өгсөн хуулийн этгээдийн удирдлагууд, эзэмшигчид хариуцлага хүлээлгүй үлддэг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэдэг чиглэлийг барьж, хуулийн төслийг боловсруулсан аж.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байгаа бол хэлэлцэж буй төслөөр энэ тоог бууруулж 30 орчим зүйл, заалтын хүрээнд хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулахаар өөрчилсөн байна. Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы хуралдаанд шилжүүлэв.
Байнгын хорооны хуралдааны дараагийн хэлэлцсэн хуулийн төсөл бол олны анхаарлын төвд буй Зөрчлийн тухай хуулийн төсөл юм. Ажлын хэсгийг танилцуулгыг мөн л Х.Нямбаатар гишүүн хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр мөн л гишүүдийн зүгээс санал гарч байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна.
Энэ асуудлыг эргэж харахыг зөвлөв. Мөн Б.Ундармаа гишүүн аж ахуйн нэгжид ногдуулж буй 100 сая төгрөгийн торгуулийг бууруулах нь зөв гэсэн юм. Мөн өдрийн хуралдаан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдон Эрүүгийн хууль хөндөгдөж байна. Засгийн газар Зөрчлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн юм.
Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2017 оны нэгдүгээр сард батлагдан, хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Уг хуулийн дагуу гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох юм. Энэ зохицуулалттай нийцүүлэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” хэмээн тайлбар хийлээ.
Мөн дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй хүрээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар “эмийн түүхий эд” хэмээх нэр томьёог хуульд тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох санал гаргасан болохыг хуралдаанд оролцогчдод танилцууллаа. Уг нэмэлт өөрчлөлтийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гишүүдийн дэмжлэг хүлээсэн юм. Хуралдааны төгсгөлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр хуралдааныг өндөрлөв.
Хог хаягдлын хууль эцсийн хэлэлцүүлгээ давав
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр хуралдсан юм. Хурлаар нэгхэн хуулийн төслийг хэлэлцсэн. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна.
Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ.
Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургаадугаар бүлэгт нэмжээ.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
| https://ikon.mn/n/107u |
107v | Ц.Ганзориг: Бидний ажлын 90 хувь нь хөгжил, 10 хувь нь халамж руу чиглэдэг | Д.Оюун-Эрдэнэ | 05/10/2017 09:29:00 |
“Зөнгийн хүүхдүүд”, “Зөнгийн тусламж” гэх ойлголт нийгэмд тархаж “Зөнд харьяалагдах” хүсэлтэй хэсэг бүлэг иргэд олон. Гэтэл монгол хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчны хөгжлийн асуудлаар “Дэлхийн Зөн” ОУБ олон хөтөлбөр хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулсан ч нийгэм тэднийг “тусламжийн, халамжийн байгууллага” гэж харсаар, ойлгосоор иржээ.
Энэ хандлагыг өөрчлөх гэж тэд “мэдээллийн нөлөөлөл” хийгээгүй. Харин мэдлэгийн нөлөөллөө чимээгүй явуулсаар байна. Дэлхийн Зөн ОУБ-ын Эрдэнэт- Нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Ц.Ганзоригтой уулзлаа. Тэрбээр Дэлхийн Зөнгийн үйл ажиллагааг “90 хувь нь хөгжил, 10 хувь нь халамж байдаг” гэж товч бөгөөд тодорхой хариулсан юм.
-“Миний амьдралыг өөрчилж, тусалж дэмжсэнд баярлалаа. Одоо биеэ дааж амьдрах цаг минь ирсэн. Энэ өдрөөс эхлээд “Зөнгийн хүүхэд” гэсэн “харьяалалд” хамрагдахгүй боллоо” гэж хэлээд танайхаас туурга тусгаарласан айл өрх олон байна уу?
-Байлгүй яах вэ. Зөвхөн Эрдэнэтэд маш олон өрх өөрсдийн сайн дураар манай хөтөлбөрөөс гарсан. Өөрөөр хэлбэл, танай байгууллагын дэмжлэггүйгээр цаашид амьдралаа авч явж чадна, олон жил дэмжиж, тусалж, хөгжүүлж байсанд баярлалаа гэж хэлээд “туурга тусгаарласан” айл өрх олон бий. Хүүхдүүд нь ч “Зөнд харьяалагддаг” гэдгээ нууж эхэлдэг юм билээ.
Энэ бол хувь хүний бардам зангаас гадна манай байгууллагаас олж авсан олон мэдлэгийн хүрээнд ийм итгэлийг олж авсан байдаг. Бидний зорилго хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө чиглэсэн байдаг. Энэ зорилгыг хэрэгжүүлэх, амьдралынхаа мөрдлөг болгохоо ухамсарласан айл өрх, иргэд туурга тусгаарлаж, цаашид сайн дураараа ямар ч цалин, урамшуулалгүйгээр бидний ажилд тусалдаг. Ийм сэтгэлтэй, санаачилгатай иргэд олон байгаасай гэж манай байгууллага хүсдэг.
Халамж, хөгжил хоёр өөр. Бидний үйл ажиллагааны 90 хувь нь хөгжил, 10 хувь нь халамж руу чиглэсэн байдаг.
-Тэгвэл танай харьяалалд байнга байхыг хүсдэг хүн олон бий юу?
-Олон. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Халамж, хөгжил хоёр өөр. Бидний үйл ажиллагааны 90 хувь нь хөгжил, 10 хувь нь халамж руу чиглэсэн байдаг. Тиймээс хүүхэд, өрхөд чиглэсэн хөтөлбөр бол хөгжлийн төлөө юм. Гэтэл иргэд 10 хувийн халамжийг хараад ямар нэг материаллаг зүйл хүртэхийн тулд манайд харьяалагдахыг хүсдэг. Бид гэнэтийн болон зайлшгүй шаардлагатай тохиолдолд бага зэргийн халамж өгдөг.
Харин цаашид хэрхэн биеэ дааж амьдрах вэ, эрсдэлд өртөхгүйн тулд өрх юунд бэлэн байх ёстой вэ, хүүхдийн эрх, хамгааллын төлөө юу хийж чадах вэ, гэр бүлийн боловсрол яагаад миний амьдралд чухал вэ гэдгийг ойлгох, ойлгуулахад манай байгууллагын үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам хийж буй ажлын 90 хувь нь өрх, хувь хүн, хүүхэд, улс орны хөгжлийн төлөө байдаг.
Хөгжил бол өөртөө байхгүй зүйлийг бий болгох, цаашид бусдын төлөө ямар нэгэн сайн зүйлийг хийх чадалтай болох тухай л ярьж байгаа юм.
-Гэхдээ нийгэм та нарыг халамжийн байгууллага л гэж хардаг шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ манайхыг илүү сайн мэддэг хүмүүс нь өөрөөр хардаг. Дийлэнх нь тэгж хардаг. Харин одоо бид энэ ойлголтыг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.
-Нэгэнт тогтсон хандлагыг өөрчлөхөд хэцүү. Ялангуяа 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан танай байгууллага хүүхдийн хөгжлийн төлөө ажилладаг гэж одоо хэлэхэд ойлгох болов уу. Тусламж, дэмжлэг хайсан хүнд биш, мэдлэг, боловсрол хайсан өрх, хувь хүнд тусалдаг гэдгээ яаж ойлгуулах вэ?
-Бид анхнаасаа олон нийтэд хүргэх мэдээлэлдээ биш, ажлын амжилт үр дүн рүүгээ хэтэрхий анхаарсан нь бидний буруу ч байж магадгүй. Өөрсдийгөө нийгэмд зөв ойлгуулахын төлөө мэдээлэл бэлтгэсэнгүй. Энэ бидний алдаа байх. Одоо халамжийн биш хөгжлийн байгууллага гэж хэлээд ч иргэд ойлгохгүй байна. Ойлголтын энэ зөрүү заримдаа ажилд маань тээг болдог.
Өнгөрсөн хугацаанд гадна, дотнын сайн туршлага, аргуудыг Монголын хөрсөнд буулгалаа. Амжилттай хэрэгжсэн зүйлүүд бий. Гэхдээ л бид туршлага хуримтлуулсан. Туршлагаас хуримтлуулсан мэдлэгээ ойлгуулах хэрэгтэй байгаа. Мөн цаашид Дэлхийн Зөнгийн үйл ажиллагааг хэнд шилжүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө төр ажиллах уу, иргэд үү эсвэл өрх гэр үү. Энэ л бидний дараагийн зорилт.
-Тэгвэл 90 хувийн хөгжлийнхөө талаар яриач?
-Бид олон улсын хөгжлийн аргачлалууд дээр үндэслэж, Монголын нөхцөлд тохирсон хөтөлбөрөө боловсруулдаг. Жишээ нь, 10 орчим жилийн өмнө “Гэр” аргачлал гэж хийсэн. Үүнийг амжилттай хэрэгжүүлсний үндсэн дээр Засгийн газраас “Зорилтот өрхийн хөгжил, хамгаалал”-ыг сайжруулах Үндэсний хөтөлбөр боловсруулагдсан. Мөн өрхийн даван туулах “Төгсөлт” гэдэг аргачлал байна. Энэ нь гурван жилийн хугацаатай. Энэ хугацаанд өрхийн амьжиргааны төвшин дээшилж “амьдралын сургуулийг” төгсөнө гэсэн үг юм.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж яривал олон зүйл хэлэх байх. Дэлхийн Зөн Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж та бодож байна вэ?
-Монгол Улсын хөгжлийн тодорхой орон зайг бид нөхөж яваа. Төрийн байгууллага болон хэн нэгний хийгээгүй орон зайг нөхөж, дүүргэсэн гэж бодож байна. Одоо энэ орон зайг иргэдээр өөрсдөөр нь дүүргэх зорилт тавьж байгаа. Тодруулбал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Харин үр дүнгийн талаар яривал их зүйл бий. Монгол Улсын хөгжлийн тодорхой орон зайг бид нөхөж яваа.
-Жишээ нь Эрдэнэт хот, хувь хүний хөгжил, өрх гэрт ямар өөрчлөлт бий болгов?
-Хүүхэд гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах ёстой. Бид хүүхэд бүрийн амьдрал, хөгжлийн төлөө анхаардаг. Хүүхдийг анхаарахын тулд гэр бүл, эцэг, эх, өрх гэрийн эдийн засгийн чадавх хамааралтай байдаг. Иймд гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулсан. Жишээ нь, гэр оронгүйгээс шалтгаалж өрхийн гишүүд тал, тал тийшээ таран амьдрах тохиолдол олон байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд “Гэрээр бэлэг барья” төсөл хэрэгжүүлж, Орхон аймгийн 400 гаруй өрхийг орон гэртэй болгосон. 500 гаруй өрх амьдрах нөхцөлөө сайжруулахад нь дэмжлэг болгож, байшин барих материалаар хангасан.
Мөн эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хэд хэдэн өрхийн эмнэлгүүдийг байгуулах, хэрэгцээт тоног төхөөрөмж, арга зүйгээр хангах, хүүхдийн боловсролын асуудлыг дэмжих зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ч барьж байгуулсан нь олон. Усны асуудлыг шийдэхийн тулд гэр хороололд олон гүний худгийг бий болгосон. Мөн урлагаар дамжуулж, нийгэмшүүлэх зорилгоор хүүхдийн найрал дууны хамтлаг, зургийн дугуйлан, бусад хөгжүүлэх дугуйлан, клубуудыг хичээллүүлсэн.
Хүүхдийн сэтгэлийн хямрал, гэмтлийг эмчлэх зорилгоор урлагийн боловсрол олгож эхэлсэн. Үүний үр дүнд хүүхдүүд бусдыг хайрлах, өөртөө итгэх, авьяас чадвараа нээж байна. Түүнээс гадна сургууль завсардан хүүхдүүдийг Албан бус боловсролоор дамжуулж, боловсрол олгох төслийг анх эхлүүлсэн. Энэ төсөл нь одоогийн “Албан бус, насан туршийн боловсрол төв”-ийг үүсгэн байгуулах суурийг тавьсан байдаг. Хүүхэд, гэр бүлийн асуудлыг хэзээ ч тусад нь авч үзэж болохгүй.
Энэ зөвхөн Эрдэнэт хотод хийгдсэн ажил биш. Монгол Улсын хэмжээнд салбараараа дамжуулж хийсэн ажил байгааг бас ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Монгол Улсад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага бий болсон. Гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь салгаж авч үзэж болдоггүй гэдгийг төсөл хэрэгжүүлэх замаар шийдвэр гаргагчдад ойлгуулж чадсан нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг буюу төрийн нэгдсэн институтийг бий болгоход хувь нэмрээ оруулсан. Хүүхэд, гэр бүлийн асуудлыг хэзээ ч тусад нь авч үзэж болохгүй.
-“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн санаачилга танай байгууллагаас гарч байсан гэж сонссон юм байна?
-Бид 20 гаруй жил хүүхэд, гэр бүлийн асуудлыг шийдэх гэж ажилласан. Энэ хугацаанд Монголын хууль, журам учир дутагдалтай байсан. Иймд гэр бүлийн үндэсний чуулган зохион байгуулж түүнээс гарсан зөвлөмж, санаачилгаар дамжуулан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг шинэчлэх шаардлагатай гэдгийг ойлгуулж, батлуулж чадсан.
Мөн хүүхдийн оролцоог бий болгох зорилгоор олон удаа зөвлөгөөн, чуулган, нөлөөллийн ажил хийснээр төрийн бодлогод хүүхдийн оролцооны тухай асуудал туссан. Түүнээс гадна хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсыг “Дэлхийн зөн” анх санаачилсан. Ингэснээр хүүхдийг эрсдэлд өртөхөөс хамгаалах, шаардлагатай арга хэмжээ авах тогтолцоо бий болж, улмаар “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн суурийг тавьсан.
Монгол хүний сэтгэхүйг өөрчлөх хэцүү
-“Дэлхийн Зөн” ОУБ 1995 онд Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Энэ үед Монголын эдийн засаг, нийгэм, хүүхэд, гэр бүл тэр чигтээ бөөн “асуудал” байсан шүү дээ?
-Тийм ээ. Тухайн үед тэнэмэл хүүхэд, тэдний эрүүл мэнд, амь нас, боловсрол гээд шийдэх олон ажил байсан. Үүнийг шат дараалалтайгаар хийснээр дараа, дараагийнхаа төсөл, хөтөлбөр, хандлага, өөрчлөлт рүү чиглэж байсан. Жишээ нь, тухайн үед таваас доош насны хүүхэд хоол тэжээлийн дутагдал, өсөлт хоцрогдол, хүнд нөхцөл дэх хүүхэд, гудамжийн тэнэмэл, хүчирхийлэлд өртсөн хүүхэд олон байсан.
Үүнийг манай байгууллагаас хийсэн ажлууд цэгцэлсэн. Тухайлбал, 2000-аад оны үед боловсролын чиглэлээр бичиг үсэггүй, сургуулиас завсардсан хүүхдийг боловсролтой болгосон. Өрхийн амьжиргааг дээшлүүлэх, сургалт явуулах, ажлын байраа өөрсдөө бэлтгэх зэрэгт өрх гэрийг сургасан Ойрын жишээ гэхэд, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Орхон аймагт хүлэмжийн аж ахуйн төсөл амжилттай хэрэгжсэнээр олон хүн ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлж чадсан.
-Цаашид цэгцэлмээр, өөрчилмөөр ажил юу байна вэ?
-Асуудал олон байна. Одоо идэвхтэй буюу өөрийнхөө болон бусдын төлөө бүтээлч, хүчтэй байж чадах орон нутгийн иргэдийг бий болгох нь бидний дараагийн зорилт. Хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргааны төвшинг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах ажлуудад илүү анхаарах хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо, сайн дурын ажил хийх нь маш чухал. Түүнээс биш төр, олон улсын байгууллага ажиллаад, ажиллаад үүнийг шийдэж чадахгүй.
-Товчхондоо, та “аминдаа арчаатай хүн, өрх”-ийн талаар яриад байна аа даа. Ийм хүн олон болж байна уу?
-Шууд хэлэхэд, арчаагүй хүний амьдрал дорой байдаг. Хүний сэтгэлгээ бүх зүйлийг бэлэнчлэх. Энэ сэтгэхүйг өөрчлөх маш хэцүү. Өөрчлөхийн тулд олон хүн хамтран, өөр хандлагаар ажиллах нь чухал.
-Өөрчлөлтийг хаанаас эхлүүлэх нь зүйтэй вэ?
-Гэр бүлээс. Нийгмийг бүрдүүлэгч анхан шатны нэгж нь гэр бүл. Гэр бүл ямар байхаас хүүхдийн хүмүүжил, цаашлаад улс орны хөгжил ямар байх шалтгаалдаг. Иймд гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор манай байгууллага мэдлэг, хандлагын сайжруулах чиглэлээр нөлөөллийн ажлуудыг явуулж байна. Ингэснээр гэр бүлийн үүрэг, хариуцлага нэмэгдэх юм.
-Монгол хүүхдэд учирч болох эрсдэл олон байна уу?
-Ер нь хүүхдийн эрсдэл байсаар байгааг олон судалгаа, мэдээллээс харж болно. Өнгөрсөн жил Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан. Олон жилийн дараа л хүүхдээ хамгаалах хууль нь илүү боловсронгуй болж байна шүү дээ. Хүүхдээ үл хайхрах, сонсохгүй, анхаарахгүй байх хүчирхийлэл манайд түгээмэл байдаг. Хүүхдийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал.
Зөвхөн хүүхдийн хүчирхийллийн асуудлыг авч үзье. Хүүхдээ үл хайхрах, сонсохгүй, анхаарахгүй байх хүчирхийлэл манайд түгээмэл байдаг. Мөн монгол хүний сэтгэхүйд хүүхдээ зодож шийтгэснээрээ хүмүүжүүлж байна гэх уламжлалт хандлага байдаг. Энэ бол хүчирхийллийн бас нэг ноцтой хэлбэр юм. Манай монголчууд хүүхдийн хүчирхийлэл гэхээр аав, ээж нь архичин, салсан гэр бүлд илүү тохиолддог юм шиг ойлгоод байна. Магадгүй та ингэж бодож байгаа бол хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байгаа юм биш биз гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.
-Хүүхдийн хөгжил, хамгаалалд өрхийн эдийн засгийн чадавх чухал биз?
-Манайх хүүхдийн байгууллага. Тэгсэн хэр нь яагаад насанд хүрэгчдэд хандаж үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэж олон хүн асуудаг. Бидний бүх ажлын гол бай нь хүүхэд. Өрхийн даван туулах чадавх гэдэг нь эцэстээ хүүхдийн асуудал дээр л буудаг. Тухайн өрх гадна болон дотоод эрсдэлд бэлэн байх нь хүүхдээ хамгаалж буйн нэг илрэл юм.
Жишээ нь, байгалийн гэнэтийн гамшиг ослын үед өрх гэр тэсэж үлдэх нь гадаад нөхцөл, өрхийн эдийн засгаа нэмэгдүүлж орлого, зарлагаа зөв хуваарилж, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээгээ хангаж чаддаг байх нь дотоод нөхцөл юм. Ийм чадвартай гэр бүлийг бий болгох гэж бид зорьж байгаа. Арай гэж амьдралаа босгоод дээшлүүлж байтал гэнэтийн гал түймэр, гамшиг ослын үед өрх гэрээ сүйтгүүлж дахин эхнээс нь эхлэх шаардлагатай болдог. Их харамсалтай. Давхар сэтгэл санаа, эрүүл мэндээрээ ч хохирдог. Ийм байдал үүсгэхгүй л байх, ийм зүйлд бэлэн байдлаа хангах нь чухал юм.
Миний ажил 100 хувь хандлага шаарддаг
-Та англи хэлний багш мэргэжилтэй. Багшаас заах арга зүй ур чадвар шаардагддаг бол “Дэлхийн Зөн”-ийн ажилтан, зохицуулагчид ямар ур чадвар шаардлагатай байдаг вэ?
-Ямар ч ажил ур чадвар, мэдлэг шаардагддаг. Харин сүүлийн үед хандлага их чухал болжээ. Нэг хувийн чадвар 99 хувийн хандлага гэж ярьж байна. Харин Дэлхийн Зөнгийн ажил бол 100 хувь сэтгэл, хандлага шаарддаг ажил юм.
-Та Дэлхийн Зөнтэй хэзээнээс холбогдсон бэ?
-2010 оноос ажиллаж байна. Хамгийн доод шатны ажлаас ажлын гараагаа эхэлсэн. Анх “Дэлхийн Зөн”-ийн талаар ямар ч ойлголтгүй байсан. “Дэлхийн Зөн”-ийн хийж байгаа ажил бүр утга учиртай, үнэ цэнэтэй байсан. Ажлаараа дамжуулж бусдад тусалж болохыг олж харсан. Дэлхийн Зөн”-ийн хийж байгаа ажил бүр утга учиртай, үнэ цэнэтэй байсан. Ажлаараа дамжуулж бусдад тусалж болохыг олж харсан.
Хэн нэгний гар харалгүйгээр өөрсдийнхөө болон өрөөл бусдад туслах нь бидний улс орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмэр юм.
-Таныг анзаараад байхад байгууллагынхаа нэршлээр их ярих юм. Жишээ нь, танай төсөл, хөтөлбөр, уриа их сонин нэртэй юм билээ. Энэ нь монгол хүний ойд шууд буухгүй юм. Та нар хэзээнээс энгийн байдлаар ярьж өөрсдийгөө зөв ойлгуулж эхлэх бол. Магадгүй ийм хэллэг та нарыг хүүхдийн хөгжил рүү чиглэж ажилладаг гэдгийг чинь ойлгохгүй байх шалтгаан юм болов уу гэж би харж байна?
-Бидэнтэй ойр ажилладаг хүмүүс сайн ойлгодог. Ажил мэргэжлийн онцлог хаана ч яригддаг. Бид багийнхаа иргэдтэй их ойр ажилладаг. Тэдэнтэй энгийн хэллэгээр л ярьдаг.
-Хувийн чанартай зүйл асууя. Өнгөрсөн хугацаанд та бүхэн Монголын тогтворгүй, хайхрамжгүй улс төрийн нөлөөллөөс яаж ангид байж чадав аа. Эсвэл би анзаарсангүй юу. Улстөрчид сонгууль дөхөхөөр нийгэмд амжилттай яваа төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр дээр хамтарч өөрсдийн нэр төрөө өсгөж байгаа харагддаг?
-Бидний үйл ажиллагааны чиглэл улс төр, хувийн ашиг сонирхлоос ангид байдаг. Манайх ашгийн бус байгууллага. Гэхдээ бид манай шаардлагад нийцсэн хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байдаг. Бидний хамгийн ойрын хамтрагчид бол төрийн бүхий л шатлалын байгууллагууд. Улс төрийн болон ашиг олох зорилгоор хамтарч ажиллах саналыг хүлээж авдаггүй.
-Та байгууллагынхаа үйл ажиллагаа, зорилго, чиглэлийн талаар эцэст нь дүгнээд хэлэхгүй юу?
-Нэгдүгээрт, хүүхдийг 0-5 нас хүртэл нь эрүүл мэнд, 6-12 нас хүртэл нь сурч боловсрох, 13-18 нас хүртэл нь амьдрах ухааны чадвар эзэмшүүлэхэд нь илүү анхаарах ёстой байдаг. Үүнийг бүрэн утгаар нь хийж чадвал хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Хоёрдугаарт, хүмүүс хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангасныгаа сайн аав, ээж гэж боддог.
Гэтэл хүүхдийн хэрэгцээ бидний бодсоноос эсвэл бодоогүй байснаас ч бага хэмжээний зүйл байдаг. Өрх гэрийн халуун дулаан уур амьсгал тэдний номер нэг хэрэгцээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ төлөө бүхнийг хийж чаддаг иргэн, аав, ээж илүү олон байгаасай гэж хүсэж байна. Гуравдугаарт, одоо бид өөрсдөдөө, монголчууд монголчууддаа туслах, дэмжих цаг нь болсон. Хэн нэгний гар харалгүйгээр өөрсдийнхөө болон өрөөл бусдад туслах нь бидний улс орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмэр юм.
| https://ikon.mn/n/107v |
107w | Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна | ikon.mn | 05/10/2017 09:12:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба зам” Олон Улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяний урилгаар БНХАУ-д айлчилна.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон зарим компанийн удирдлагатай уулзана. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцоно.
“Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн нар болон НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага урилгаар оролцоно.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр хуралдаанд үг хэлнэ.
Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/107w |
107x | “ИРЭЭДҮЙН САЯТАН” хүүхдийн хадгаламждаа орлого хийсэн хүүхэд бүр бэлэгтэй | СУРТАЛЧИЛГАА | 05/10/2017 09:22:00 |
Эх үрсийн баяр ойртож буй энэ өдрүүдэд ХасБанк уламжлал ёсоор харилцагч хүүхэд, багачуудтайгаа хамт баяраа тэмдэглэхээр Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа зарлаж, хүүхдийн баярын бэлгээ задалж байна.
Энэ жил ХасБанкнаас харилцагч хүүхдүүддээ зориулан Brick House дэлгүүрийн Siku, Toy state брэндийн тоглоомуудаас эхлээд АНУ-ын Hasbro брэндийн Дэлхийн #1 баримлын шавар болох Play-Doh, Capstone, Dreamworks зэрэг студийн хүүхэлдэйн киноны баатруудын зурагт ном, Тэнгис кино театрт хүссэн киногоо үзэх тасалбар зэрэг олон гайхалтай бэлэг бэлдсэнээс гадна хуримтлалыг дэмжин мөнгөн урамшуулал олгож байгаагаараа онцлогтой.
Урамшуулалт аян 5-р сарын 8-ны өдрөөс 6-р сарын 9-ны өдрийг дуустал үргэлжлэх агаад энэ хугацаанд Ирээдүйн саятан хадгаламждаа 20,000₮-өөс дээш дүнгээр орлого хийсэн, эсхүл шинээр хадгаламж нээлгэсэн хүүхэд бүр орлогын дүнгээс хамаарч дээрх бэлгүүдээс сонгон авна.
Мөн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох зорилгоор 3-14 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Хүүхэд бүр уран бүтээлч” бүтээлийн уралдаанаа улам өргөжүүлэн, Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран “Миний жаргалын морь” сэдвээр зарлаж байна.
Уралдааны хугацаанд хүүхэд өөрийн гараар /эцэг эх тусалсан байж болно/ хийсэн, гар зураг, баримал, оёмол, наамал, сийлбэр гээд бүхий л төрлийн бүтээлийнхээ зургийг тайлбар /2-3 өгүүлбэр/-ын хамт ХасБанкны фэйсбүүк хуудаст илгээснээр уралдаанд оролцох боломжтой бөгөөд 3 насны ангилал тус бүрт 5 байр шалгаруулж, мөнгөн шагнал, гарын бэлгийн хамт гардуулах болно. Уралдааны удирдамжтай ЭНД дарж танилцана уу.
Хүүхэд бүр өөр өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй. Тэрхүү мөрөөдөлдөө хүрч, ирээдүйгээ бүтээхэд нь хүүхдэдээ туслах нь эцэг эхчүүдийн үүрэг билээ. Харин хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, санхүүгийн бат бэх суурийг тавихад тань ХасБанкны Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж тусална.
Мөрөөдөлд хүргэх хуримтлалыг өнөөдрөөс...
Ирээдүйн саятан хадгаламждаа хэдэн төгрөгийн орлого хийх, эсхүл шинээр нээлгэвэл ямар ямар бэлэг, урамшуулал авахыг доорх хүснэгтээс харна уу.
* Мөнгөн урамшууллыг зөвхөн тухайн харилцагчийн Ирээдүйн саятан хадгаламжид нэмж орлогодоно.
Та нэг удаад бөөн дүнгээр орлого хийх боломжгүй байсан ч санаа зовох хэрэггүй. Урамшуулал аяны хугацаанд хадгаламждаа хийсэн орлогын нийлбэр дүн дээрх хүснэгтэд заасан болзолд хүрсэн тохиолдолд та бэлэг авах боломжтой. Жишээлбэл, урамшууллын хугацаанд 500,000 төгрөгөөс дээш дүнгээр орлого хийвэл харгалзах насны ангилал дахь биет бэлгүүдийг 10,000₮-ийн мөнгөн урамшууллын хамт авна.
| https://ikon.mn/n/107x |
107y | “Цэнхэр халим”-ыг шалгаж эхэллээ | Б.Заяа, Зууны мэдээ | 05/10/2017 09:43:00 |
Өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг “Цэнхэр халим” гэх тоглоомын талаарх мэдээлэл цахим сүлжээнд хурдтай тархаж буйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм байна.
ОХУ-аас гаралтай энэ тоглоомын улмаас 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд 130 өсвөр насны хүүхэд амиа хорложээ. Хүүхдүүдийг амиа хорлоход хүргэсэн найман бүлгэм ажиллуулж байсан 21 настай залууг тус улсын хуулийнхан баривчилж шийтгэжээ. Уг тоглоом Казахстан, Киргизстан, Молдав, Украин, Аргентин, Их Британи улсад тархаад байгаа аж.
Одоогоор манай улсад “Цэнхэр халим” сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Гэвч гарч болох эрсдэлээс сэргийлж Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд анхаарал хандуулж эхэлжээ.
| https://ikon.mn/n/107y |
107z | Мөнгөний ЕРӨНХИЙЛӨГЧ айсуй | Д.Жаргалсайхан | 05/10/2017 09:44:00 | Ерөнхийлөгчийн сонгууль мөдхөн эхэллээ. УИХ-д суудалтай гурван нам нэр дэвшигчээ тодруулав. МАН-аас УИХ-ын дарга, тус намын дарга М.Энхболд, АН-аас Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) фракцын тэргүүн Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарыг албан ёсоор дэвшүүлээд байна.
Тавь хоногийн дараа Монголчууд бид 2020 он хүртэл улс орноо удирдах эрхмийг сонгоно. Дөрвөн жил тутам, нэг л удаа улиран сонгогдох эрхтэй Ерөнхийлөгч бол Монголын төрийн тэргүүн, түмний манлайлагч юм.
Гэрэл зургийг mpa.mn
Ерөнхийлөгч нь Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, олон улсын гэрээ байгуулах, гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийг томилох, эргүүлэн татах, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, өршөөл үзүүлэх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрх үүрэгтэй. Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ба гишүүдийг, бүх шатны шүүгчийг томилох, ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулах эрх мэдэл ерөнхийлөгчийн гарт төвлөрсөн байдаг. Энэ хүнээс Монгол улсын тусгаар тогтнол, ард түмний шударга үнэний харуул болох шүүх засаглал яаж ажиллах нь хамаарна.
Иргэд нэр дэвшигчдийн тухай юу мэдэж байгаа вэ?
Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний тухай Монголчууд уламжлалт болон нийгмийн мэдээллийн хэрэгслээс юуг мэдэж авсны заримаас хураангуйлан буулгавал:
Х.Баттулга: дунд боловсролтой, ганзагын наймаагаар эхэлж мөнгө хийсэн, Солонгосын Номуранг компаниас олон арван сая доллар аваад буцааж өгөөгүй, 17 чингэлэг спиртийг нууцаар, татваргүй оруулснаас шоронд ороод гарсан, Их хувьчлалаар Баянгол зочид буудал, “Талх Чихэр”-ийн комбинат, Мах комбинатыг ямар нэг аргаар авч дөнгөсөн, Интербанк, Капитрон банкны эзэн, маш их хөрөнгөтөй хүн.
Хамгийн дуртай киноны дүр нь Загалмайлсан Эцгийн Дон Корлеони, анхны компаниа түүн шиг Женко гэж нэрлэсэн. Бөх, бас хүн зодсон гэх мэдээлэл гарч байсан. УИХ, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдож байсан. Бондын мөнгөнөөс 280 сая доллар авч төмөр зам барихад зарцуулсан гэдэг хэдий ч, дутуу барьсан шороон далангаас өөр юм үлдээгүй. Төмөр замыг зөвхөн өргөн царигаар барихыг номлогч. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тухай нь асууж, шаардаж байгаа дүрс бичлэг олон нийтэд хүрсэн. АН-ын санхүүгийн тайлан нийтэд ил тод биш.
М.Энхболд: МУИС-ыг төгссөн. 1999-2005 онд Улаанбаатар хотын дарга, улмаар Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан, одоо УИХ даргын албыг хашдаг. Хотын дарга байхдаа Улаанбаатар сангаар дамжуулан нийтийн эзэмшлийн газрыг зувчуулж, газрын авлигын сүлжээг эхлүүлж, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа, юу дуртайгаа барих болсоноос өнөөдөр жолооч нар түгжрээд, машиндаа өнждөг болсон.
Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал зэрэг байгууллагуудыг өөрийн хүмүүстээ хувааж өгсөн. Хурдны морь уяач, намын санхүүжилт нь нийтэд байтугай, гишүүддээ ч нууц, төрийн өндөр албан тушаалын суудлуудыг 62 тэрбум төгрөгөөр борлуулах тухай ярианы бичлэг нь алдагдсан, зохиомол хэрэг гэж үгүйсгэдэг.
Н.Энхбаяр: УИХ-ийн гишүүн, дарга, Засгийн газрын сайд, Ерөнхий сайд, Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Москвад утга зохиолын дээд сургууль төгссөн, Английн Лидсийн их сургуульд нэг жил сурсан. МАХН 2011 онд нэрээ МАН болгомогц, хуучин нэрийг нь авч үлдсэн, цөөн гишүүдийн дарга. 2012 онд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс 2 жил 6 сарын ял түүнд оноосон боловч тодорхой хэсгийг эмнэлэгт өнгөрүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 8 сарын 1-ний зарлигаар өршөөл үзүүлэн, ялаас чөлөөлжээ. Хахуулийн хэрэгт сэжигтнээр татаад байгаа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь одоог хүртэл Интерполоор эрэн сурвалжилж байна. МАХН-ын санхүүгийн тайлан нь нийтэд ил тод биш.
Гурван нэр дэвшигчийг иргэд мафийн, газрын, авлигын “загалмайлсан эцгүүд” гэж ялган нэг хэсэг нь үл итгэж, айдастай байгаа бол, нөгөө хэсэг нь дэмжиж, эрс тэс ялгаатай үзэл бодол илэрхийлсээр байна. Харин иргэдийн санал нийлж байгаа ГАНЦ зүйл нь Монголд дахиад л мөнгөний сонгууль болж буй явдал.
Мэдээж мөнгөний сонгуулиас мөнгөний ерөнхийлөгч л төрнө. Харин тэр их мөнгөний угшил нь иргэд бидний хамтын хөрөнгө гэдгийг иргэн бүр сайн мэдэхгүй, бүрэн ойлгохгүй байгаа.
АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин “иргэд нь саналын эрхээ мөнгөөр худалддаг болох тэр цагт ард түмний засаглал төгсөнө” гэдгийг Монголчууд мэдэх цаг иржээ. Гишүүд нь саналын эрхээ мөнгөөр худалддаг нам бол бүр хурдан устана гэдгийг намуудын гишүүд мэдээсэй.
Иргэд нэр дэвшигчдийн тухай юу мэдэхгүй байгаа вэ?
Хувь хүн, шударга ёсны (шударга ёс гэдэг нь шударга бус явдлыг шийтгэсний дараа нийгэмд үлдсэн үнэ цэнэ. А.Смит) хуулийг зөрчөөгүй л бол өөрийнхөө зорилгод өөрийнхөө сонгосон замаараа хүрэх эрх чөлөөг хангаж чадсан улс онцгой хурдтай хөгжсөнийг хүн төрөлхтөний түүх харуулж байна. Тэр эрх чөлөө нь зөвхөн хувийн хөрөнгийг хамгаалдаг, эдийн засагт чөлөөт өрсөлдөөнийг дэмждэг, харьцангуй жижиг төр засагтай улсад л байдаг.
Эдийн засгийн эрх чөлөөтэй, бизнесийн орчин нь тогтвортой, ойлгомжтой нөхцөлийг зөвхөн улс төр, эдийн засгийн чадварлаг байгууллуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Харин эдгээр байгууллуудыг хэрхэн ажиллуулж чадах вэ гэдэг нь улс орны төрийн тэргүүнээс хамаарна.
Ерөнхийлөгч нь капитализмыг аль хэр сайн ойлгож мэдсэн, эрх мэдлээ компаниудын чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн асуудлуудыг зах зээл өөрөө шийдэх боломж олгоход хэрхэн оновчтой ашигласнаас иргэдийн амьжиргааны түвшин хамаардаг болохыг хойд, өмнөд Солонгосын ялгаа тод харуулж байна.
Харин Монголчууд бид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй энэ гурван хүн эрх мэдлээ тэгэж ашиглаж чадах уу, тэгэх мэдлэг, боловсрол, хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг мэдэхгүй байна.
Нам дотроо ч мэдэхгүй атлаа, энэ тухай юу ч асуухгүйгээр бараг л нэг дуугаар баталж орхив. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч амаа “таглуулсан” болтой. Үр дүнд нь иргэд нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр дэвшигчдийн Монгол цустай, сайхан, гүндүүгүй эр гэх мэт хэлбэр, өнгөний тухай л маргаж, мэтгэлцсээр байна.
Монгол улсын иргэд бид яг ямар үзэл бодолтой, мэдлэг чадвартай хүнд энэ том эрх мэдлээ өгч, улс орныхоо хувь заяаг ирэх дөрвөөс найман жилд даатгах гэж байгаагаа мэдэх эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Грекийн гүн ухаантан Платон (МЭӨ 428-348) “Та улс төрд оролцохоос татгалзаж байгаа бол төлбөрт нь өөрөөсөө ч доор хүний эрхэнд орох болно” гэж нэгэнтээ хэлж байжээ.
Монголчууд бидэнд хамтын ашиг сонирхолоо нэгдэн хамгаалах чадвар суугаагүй, иргэний нийгэм бүрэлдэн тогтож чадаагүй байна.
Хэвлэл мэдээлэл нь жинхэнээсээ хараат бус, мэргэжлийн болж чадаагүй, иргэний нийгэм бүрэлдээгүй цагт жинхэнэ ардчилал Монголд ирэхгүй бөгөөд тэр болтол мөнгөний сонгууль болсоор, мөнгөний “хаад” төрсөөр, ардчилсан дарангуйлал бэхэжсээр байх болно.
Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
| https://ikon.mn/n/107z |
108 | Үндсэн хуулийн цэц хуралдана | ikon.mn | 11/06/2013 09:11:00 |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар нээлттэй хянан хэлэлцэхээр товлосон байсан билээ.
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсон тус хуралдааныг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товлоод байна.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулах болсон нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн ээлжит хуралдаанаар хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. | https://ikon.mn/n/108 |
1080 | QUIZ: Түүхэн хүмүүсийг ХЭР САЙН ТАНИХ вэ? | Р.Түвшин, iKon.mn | 05/10/2017 10:23:00 | Түүхэн хүмүүсийг хамгийн түгээмэл зургаар нь таних уу?
0/15
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
‹
›
1
Баварын хаан Людвиг II
Наполеон Бонапарт
2
Эдгар Аллан По
Уилльям Шекспир
3
Вольфганг Амадей Моцарт
Иохан Себастьен Бах
4
Аристотель
Гомер
5
Юли Цезарь
Их Александр
6
Марко Поло
Христофер Колумб
7
Их Катерина
Жанна Д'Арк
8
Винсент Ван Гог
Леонардо Да Винчи
9
Өлзийт Төмөр хаан
Батмөнх Даян хаан
10
Галилео Галилей
Иохан Кеплер
11
Эрнест Хэмингвэй
Марк Твэйн
12
Клод Моне
Винсент Ван Гог
13
Архимед
Микеланжело
14
Зигмунд Фрэйд
Чарльз Дарвин
15
Исаак Ньютон
Людвиг ван Бетховен
Түр хүлээнэ үү...
| https://ikon.mn/n/1080 |
1081 | Зургаан настнуудын бүртгэл энэ долоо хоногт ДУУСНА | Б.Туул | 05/10/2017 10:07:00 |
Гэрэл зургийг mpa.mn
2011 онд төрсөн зургаан настнууд энэ жил, нэгдүгээр ангид элсэн орно. Ирэх намар дунд сургуулийн босго алхах бяцхан сурагчдыг харьяа сургуулиуд нь бүртгэж дуусах шатандаа орж байна. Нийслэлийн боловсролын газраас хамран сурах тойргийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн бүртгэсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
“Энэ жил нэгдүгээр ангид 32,623 хүүхэд элсэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна.
Таван настай буюу 2012 онд төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж, төлбөр тооцоо авахгүй” гэдгийг албаныхан хэлэв.
Хэрэв та зургаан настай хүүхдээ харьяа сургуульд нь бүртгүүлж амжаагүй бол
Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
Нэг хувь чээж зураг
бүрдүүлээд сургуульд нь амжиж бүртгүүлээрэй. Шаардлагатай тохиолдолд хамран сургах тойргийг нь баталгаажуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь лавлагаа болон үзэх юм байна.
БАЯНЗҮРХ, СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ ХАМГИЙН ОЛОН ЗУРГААН НАСТАНТАЙ
Хамран сурах тойргийн хүүхдүүдийн урьдчилсан мэдээг дүүрэг, хорооноос нь гаргаж сургуулиудад нь тарааж дуусжээ. Өмнөх жилүүдийн зургаан настнуудын бүртгэлээс харахад, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд хамгийн олон зургаан настантай байв.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт л гэхэд төрийн өмчийн 20 сургууль байдаг. Харин хамгийн олон хүүхэд ногдож байгаа нь 84, 14 дүгээр сургууль гэдгийг багш нар нь хэлж байна.
ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР ХЭДЭЭС ЭХЛЭХ ВЭ?
Нэгдүгээр ангийнхны элсэлтийг энэ жил төрийн бус сургууль гэж ялгалгүйгээр зэрэг зохион байгуулж буй. Хэдийгээр нийслэлийн захад оршин суудаг ч хүүхдээ хотын төвийн сургуульд элсүүлэх хүсэлтэй эцэг эх байдаг. Тиймээс Нийслэлийн боловсролын газраас "Бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого барьж байна.
Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарсан.
Сургууль бүрийн сургалтын чанарыг сайжруулж, сайн муу гэсэн яриа, ялгаа заагийг арилгах чиглэлд олон ажлыг төлөвлөн хийж байгаа"-г албаныхан онцлов.
Одоогоор улсын хэмжээнд 140 орчин хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн жилийн хувьд хамгийн өндөр төлбөртэй нь "International School of Ulaanbaaatar" буюу Улаанбаатарын олон улсын дунд сургууль байсан. Тус сургуулийн төлбөрийн хувьд хоёр сонголттой. Хэрэв таны хүүхдийн сургалтын төлбөрийг албан байгууллагаас тань төлөх бол 30 мянган ам.доллар буюу өнгөрсөн жилийн ханшаар ойролцоогоор 51 сая орчим төгрөг байсан.
Харин бусад сургуулийн төлбөр энэ ханшаас доошлоод жилийн гурван сая орчим төгрөгийн төлбөртэй байна. Сургалтын төлбөр нь хоёр сая төгрөг дотор багтаж байгаа хувийн сургууль гарын 10 хуруунд тоологдохоор цөөн байгаа юм.
| https://ikon.mn/n/1081 |
1082 | Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч хатагтайг үдлээ | ikon.mn | 05/10/2017 10:31:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинийн айлчлал өндөрлөлөө.
Түүнийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэн мордуулав.
Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийн айлчлал Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Үдэх ёслолд Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс байлцав.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/1082 |
1084 | ИНФОГРАФИК: 2016 оны Улсын төсөв юунд ЗАРЦУУЛАГДСАН бэ? | Н.БОЛОРЧИМЭГ | 05/12/2017 10:25:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн зарлагыг инфографикаар харуулж байна.
Манай улсын төсөв өнгөрсөн жил 9.3 их наяд төгрөгийн зарлагатай байсан бөгөөд үүний дийлэнхийг нийгмийн хамгаалал, нийтийн ерөнхий үйлчилгээний зардал эзэлжээ.
Мөн боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, тээвэр холбооны салбарт зарцуулах зардал бусад салбарыг бодвол харьцангуй өндөр байгаа нь ажиглагдлаа. Ингээд 2016 оны төсвийн зарлагатай танилцана уу.
Татвар төлөгчдийн мөнгө ингэж зарцуулагддаг: | https://ikon.mn/n/1084 |
1085 | Кассын машин, POS төхөөрөмжийн явуулын үзэсгэлэн болж байна | ikon.mn | 05/10/2017 10:54:00 |
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа” өчигдөр боллоо.
Үзэсгэлэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр "Мишээл" төвийн НҮНТ дээр, 11-ний өдөр "Драгон" НҮНТ дээр үргэлжлэх бөгөөд иргэд, ААН өөрийн хэрэгцээнд тааруулан цахим төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжийг сонгон, худалдан авах аятай нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
“Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгчдийн зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг дараах компаниуд үзэсгэлэнд оролцож байна.
“Электромон трейдинг” ХХК
“Вансифорус” ХХК
“Датакейр” ХХК
“Интер актив Би Ай” ХХК
“Прософт технологи” ХХК
“Ритус” ХХК
“Инфо системс” ХХК
“Майсофт” ХХК
“Тангетэд плас” ХХК
“Мажор софт” ХХК
“Ай си ти вишн” ХХК
“Интерактив” ХХК
“Тауэр Софт” ХХК
Нийслэлийн татварын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо” Төрийн бус байгууллага хамтран үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн татварын газар Татвар төлөгчтэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/1085 |
1086 | МИАТ “Oman Air S.A.O.C”-ийн Боингоо хүлээн авлаа | А.Төгөлдөр, iKon.mn | 05/10/2017 11:12:00 |
“МИАТ” компани парк шинэчлэлээ эрчимтэй хийж байна.
Тус компани хэдхэн цагийн өмнө буюу Улаанбаатар хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компанийн Боинг 737-700 загварын агаарын хөлөгөө хүлээн авчээ.
Боинг 737-700 агаарын хөлөг нь бизнес ангиллын 12, энгийн ангиллын 102 суудалтай.
Агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК хоёр жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм.
Уг агаарын хөлгийг “Oman Air S.A.O.C” компанийн нисгэгчээс гадна “МИАТ” ТӨХК –ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны дарга Д.Цогтгэрэл, МИАТ ТӨХК-ийн Боинг 737-800 агаарын хөлгийн дарга, багш З.Энхбаяр нарын хүмүүс авчирсан байна.
“Oman Air S.A.O.C”-ийн Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглана
2013, 2014 онуудад төлөвлөгөөний дагуу АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм байна.
Тодруулбал, 2017 онд нислэгийн чиглэлээ 2 шинэ чиглэлээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг хийх бол 11 дүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөжээ.
Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК | https://ikon.mn/n/1086 |
1087 | Apple $800 тэрбумын үнэлгээнд хүрсэн Америкийн анхны компани боллоо | Р.Түвшин, iKon.mn | 05/10/2017 11:23:00 |
Өчигдөр буюу Мягмар гарагт Apple компанийн зах зээлийн үнэлгээ $800 тэрбумыг давж, ийм өндөр үнэлгээтэй болсон Америкийн анхны компани боллоо.
Хоёр жил гаруйн өмнө тус компани $700 тэрбумын босгыг давж байсан юм. iPhone үйлдвэрлэгчийн хувьцааны үнэ энэ он гарсаар 33 хувь, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш (өнгөрсөн оны арваннэгдүгээр сар) 50 хувиар өсөөд байна.
S&P 500 индексийг бүрдүүлж байгаа $21.7 их наядын зах зээлийн 4 хувийг Apple дангаар төлөөлж байсан гэсэн үг юм. Хэрвээ Apple-ийн замнал энэ хэвээр үргэлжилбэл 2017 оны сүүлээр $1 их наядын босгыг давж магадгүй байна.
Apple-ийн хувьцааны үнэ өчигдөр арилжаа хаагдахад $153.99 байжээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ $802.8 тэрбум болсон нь АНУ-ын 50 муж улсын 45-ын эдийн засгаас том болж байгаа юм. Apple-аас том эдийн засагтай мужуудад Иллиноис, Флорида, Нью Йорк, Техас, Калифорни багтаж байна.
Эх сурвалж: Reuters | https://ikon.mn/n/1087 |
1088 | ФОТО: 116-р сургуулийн сурагчид хичээл хаялаа | А.Төгөлдөр, iKon.mn | 05/10/2017 12:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн зарим сурагч өнөөдөр өглөө хичээл хаялаа.
Тэд "Харааны бэрхшээлтэй хүүхдүүд биднийг сурахад томчууд та бүхэн бүү саад болооч" хэмээн уриалж байв.
Сурагчдын хэлж буйгаар, багш нарын мэдлэг боловсрол, ёсзүйг дээшлүүлэх, түүх, нийгмийн багш Д.Сарантөгсийг эргүүлэн ажилд нь оруулж өгөөч гэсэн шаардлагыг сургуулийн удирдлагад тавьсан боловч хүлээж аваагүй аж. Иймээс хичээл хаялт зарлахад хүргэжээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/1088 |
1089 | Исламын улс бүлэглэл Ялалтын баяраар Орос офицерын толгойг авчээ | Р.Төмөр, ikon.mn | 05/10/2017 11:44:00 |
Исламын улс бүлэглэл Сириэс олзлогдсон Оросын тагнуулын албаны офицер гэх хүний толгойг авч байгаа бичлэгийг интернэтээр тараасан байна. Энэ тухай АНУ-ын SITE хяналтын вэбсайт өчигдөр мэдээлжээ.
1945 онд нацист Германыг ялсны баяраа оросууд тэмдэглэж байхад орос хэл дээр хийгдсэн 12 минутын урт бичлэгийг тус зэвсэгт бүлэглэл тараасан байна.
Бичлэгт хар хувцастай олзны хүнийг сөхрүүлэн суулгасан байсан ба зэвсэгт бүлэглэлийн гишүүн сахалтай эр “энэ тэнэг хэрвээ түүнийг баривчлагдвал орхихгүй гэсэн төр засгийнхаа амлалтад итгэсээр байна” гэж хэлээд дараа нь хутгаар толгойг нь авчээ. Энэ үед бусад Оросын тагнуулуудыг бууж өгөхийг шаардсан байна.
Оросын зэвсэгт хүчин Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын талд дэмжлэг үзүүлж, түүний эсрэг босогчид, Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа юм. Олзны хүнийг цаазалсан газар нь Оросын агаарын хүчний бөмбөгдөлтөд өртсөн газар гэж бичлэгт тайлбарлажээ.
2015 оны есдүгээр сард эхэлсэн Сири дэх ажиллагаанд нийт 30 орчим алба хаагч нь алагдаад байгааг Оросын батлан хамгаалах яам мэдээлсэн байдаг.
Эх сурвалж: Reuters
| https://ikon.mn/n/1089 |
108a | Ерөнхий сайдын Хятадад хийх айлчлалаас ирэх ХҮЛЭЭЛТ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/10/2017 11:48:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат урд хөршдөө айлчлах гэж байна. Энэ айлчлал монголчуудад юу өгөх бол.
УИХ-д 65 суудал авсан МАН-ын “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноосоо хойшхи Ж.Эрдэнэбатын хийж буй хоёр дахь гадаад айлчлал, БНХАУ-д хийж буй анхны айлчлал.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил телевизэд өгсөн ярилцлагаас үзвэл айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурна. Төмөр замын коридор байгуулах, урд хойд хил дээр барих төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх талаар шийдвэр гаргах. “Талын зам”, ”Бүс ба зам” санаачилгад нэгдэх талаар ч багтаж байгаа гэв.
БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзана, Лө Көцянтай хэлэлцээр хийнэ зэрэг мэдээлэл өгөв. Энэ бол албан тайлбар.
Томоохон айлчлалын үеэр хэлэлцээр,баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулдаг нь уламжлалт дипломат ёс.
Хамгийн гол нь үүний цаадах жинхэнэ зорилго, хүлээлт юу вэ? Зээл тусламж авах уу. Далай ламыг монголд айлчлал хийлээ гээд Хятадын тал Манай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлалыг өнгөрсөн жил цуцалж байсан. Тэр айлчлалаар 4.2 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр хийх байсныг энэ удаад Ерөнхий сайд маань гүйцээж чадах болов уу зэрэг хүлээлт үүссэн нь Ж.Эрдэнэбат сайдын БНХАУ-д хийх айлчлал хүндхэн уур амьсгалд болох нь ойлгомжтой биз. Гол нь ийм нөхцөл, хүйтэн байдлаас цэвэрхэн бөгөөд хөнгөхөн, үр ашигтай гарч ирэх эсэхийг ажиглах л үлдэж.
Юутай ч айлчлалаас бид, Монголчууд хожих ёстой. Тиймдээ ч энэ Засгийн газрынхан чадах ядахаараа ажиллаж байх шиг. Гадаад харилцааны сайд Ц.мөнх-Оргил өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан.
ЗГХЭГ-ын дарга, сайд Ж.Мөнхбат хоёр орны Засгийн газар хооорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хэдхэн хоногийн өмнө Бээжинд очоод ирсэн. Энэ бүгд Ерөнхий сайдын айлчлалынхаа бэлтгэлийг хангах зорилготой байсан.
Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хөрш орныхоо дэмжлэгийг авч зөв бодлогоор ашиглаж, одоо бид эдийн засгийн хүндрэлээ даван туулах нь чухал байна.
Нэн тэргүүнд БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн ч гацаанд орсон томоохон төслүүдээ хөдөлгөх шийдэлд хүрээсэй.
Тавантолгойгоо эргэлтэд оруулвал ажлын байр нэмэгдэж эдийн засаг сэргэнэ. Монголын байтугай, дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгчтэйгээ үгүй ядахдаа хаяа залгаа давуу талаа ашиглавал эргээд төлөх өрнөөс илүү Монголын иргэн бүрт өгөөжтөй үр дүнтэй болно.
Сэхээнээс гарсан эдийн засгаа идэр чийрэг эрүүл дархлаатай болгоход гадны хөрөнгө оруулалтууд чухал байна. Энэ л Ж.Эрдэнэбат сайдын айлчлалаас хүлээж буй гол хүлээлт. | https://ikon.mn/n/108a |
108c | Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн бус багш нар цэцэрлэгт ажиллаж байна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/10/2017 12:43:00 |
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнгээ өнөөдөр танилцууллаа.
Хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон
Эрүүл Мэнд Боловсрол Судалгаа Хяналтын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 52, төрийн бус өмчийн 70 нийт 122 цэцэрлэгийг хамруулан төлөвлөгөөт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг танилцуулъя. зөрчлийг
Төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн эрхлэгч Сургуулийн Өмнөх Боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн Цасан гоо, Хан-Уул дүүргийн Нарны хаан хүүхдүүд, Баянзүрх дүүргийн Булганзул гэх мэт цэцэрлэгүүдийн эрхлэгч нар байгаа юм.
Шалгалтад хамрагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй багш нар байна.
Сургалтын зориулалтын гадна тоглоом талбай, тоног төхөөрөмж дутагдалтай аюулгүй байдлыг хангахгүй ажиллаж байгаа цэцэрлэг 33.3 хувийг эзлэсэн.
Түүнчлэн зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа цэцэрлэгүүд ч цөөнгүй.
Жишээлбэл Сүхбаатар дүүргийн Үзэм, Том жаал, Баянгол дүүргийн Мон-Эрин, Хан-Уул дүүргийн Буурай ээж зэрэг цэцэрлэг болно.
Мөн цэцэрлэгүүдийн 66 хувь нь бүлэгт байгаа нэг хүүхдэд ногдох талбай нь эрүүл ахуйн нормоос 1.5-2.2 дахин их, 25 хувьд нь угаагуур, суултуур ариун цэврийн байгууламж стандартад нийцэхгүй байгаа юм.
Цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо хэтэрхий их байгаа. Энэ нь тухайн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн бус хүүхэд элсүүлэн авдагтай холбоотой.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 988 заалттай 98 цэцэрлэгт албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Шинжилгээний дүнг үндэслэн 91 дүгнэлт бичиж, зөрчилтэй 70 газарт 20,405,000 төгрөгний шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулсан.
Үзэм, Шүрэн цох гэсэн хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон" гэлээ.
Цэцэрлэгүүд ажиллах эрхийн шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг ажилд авч байна
Гэрэл зургийг mpa.mn
Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам "2014 оноос хойш багш мэргэжлээр төгсөгчид ажиллах эрхийн шалгалтанд орох болсон. Ингэснээр багшлах эрхээ авна.
Ажиллах эрхийн шалгалтанд СӨБ-ын багш нар тэнцэхгүй байгаатай холбоотой мэргэжлийн бус багш нар цэцэрлэгүүдэд ажиллаж байна.
Цэцэрлэгүүд дээрх шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг ажилд авч байна.
Монгол хэл, уран зохиолын багш, дүрслэх урлагийн багш цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаа юм.
Энэ нь цэцэрлэгүүд анх тусгай зөвшөөрлөө авахдаа ажиллах шаардлага хангасан хүмүүсийн дипломыг оролцуулж тусгай зөвшөөрлөө авчихдаг.
Харин ажлын байран дээр хүн олдохгүй байна гэдэг шалтгаанаар өөр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байна" гэв. | https://ikon.mn/n/108c |
108d | ВИДЕО: Ялалтын баяраар 10,000 цэрэг жагссаны 400 нь эмэгтэй | Р.Төмөр, ikon.mn | 05/10/2017 12:30:00 |
Ялалтын баярын 72 жилийн ойг Оросын ард түмэн өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд томоохон цэргийн парад зохион байгуулагджээ.
Ялалтын парадын зарим онцлогийг дурдвал:
Москвагийн парадад нийт 10,000 цэрэг оролцсон байна. Тэдгээрийн 400 нь эмэгтэй байжээ.
Улаан талбайд нийт 114 ширхэг байлдааны техник жагссан.
Тэнгэр муу байснаас агаарын хүчний үзүүлбэрүүд цуцлагджээ.
Орос даяар 28 хотод цэргийн жагсаал болж, 140,000 цэрэг, 2,000 орчим байлдааны зэвсэг техник оролцсон байна.
Дэлхийд анх удаа үзүүлсэн зэвсэг техник нь Панцирь-СА агаарын довтолгооноос хамгаалах пуужин/буудлагын систем, ТОР-М2ДТ агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, Хойд туйлд ажиллах зориулалттай цэргийн машинууд байжээ.
Парадын тойм:
Эх сурвалж: Russia Beyond The Headlines
| https://ikon.mn/n/108d |