id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
102q | "Өнөөдрийн Бага хурал нь хотыг хөгжүүлэх, хуулийн хүрээг бий болгох үр өгөөжтэй" | А.Төгөлдөр, iKon.mn | 05/04/2017 10:24:00 |
Гэрэл зургийг mpa.mn
"Хотын хөгжил Шинжлэх ухаан технологи" олон улсын Бага хурал Шангри-Ла зочид буудлын их танхимд өнөөдөр эхэлж байна.
ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/663033813882190/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Монголын Хотуудын Холбоо ТББ-ын Ерөнхийлөгч Ц.Сандуй хурлыг нээж үг хэллээ.
"Бага хурал нь Монгол Улсад хотыг хөгжүүлэх, хуулийн хүрээг бий болгох үр өгөөжтэй"
Гэрэл зургийг mpa.mn
Тэрбээр "Хотын хөгжил-Шинжлэх ухаан технологи" бага хурал эхлэж байна. Өнөөдрийн бага хурал нь Монгол Улсад хотыг хөгжүүлэх, хуулийн хүрээг бий болгох үр өгөөжтэй.
Бага хуралд олон улсын хамтын ажиллагаатай хотууд, төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Ингээд Бага хурлыг албан ёсоор нээж байна" гэлээ.
Энэ удаагийн олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцож байна.
Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьжээ.
Ж.Эрдэнэбат: Улсын нийслэл дэлхийн стандартаар дагуул хотын төвшний хөгжилтэй байж болохгүй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Хурлын нэр, агуулгыг хараад надад Монголын их найрагчийн нэгэн сайхан шүлгийн мөр санаанд орж байна. Их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ
“Дөрвөн цагийн улиралд
Дураараа нүүх нутагтай” гэж шүлэглэсэн нь бий. Их найрагчийг энэхүү алдарт шүлгээ бичиж байх үед Монгол Улс бүхлээрээ нүүдлийн соёл иргэншлийн төв, гол төлөөлөл нь байлаа.
Харин өнөөдөр нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэхүү шинэ соёлын төв нь Улаанбаатар хот юм. Тийм ч учраас бид өнөөдөр Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй, орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх тухай ярилцаж байна.
Улаанбаатарыг өнөөдөр нэг хороо, нэг дүүргээр нь хэсэгчлэн хөгжүүлэх боломжгүй. Яагаад гэвэл Улаанбаатар бол суурин соёл иргэншлийн төв. Тийм учраас нэг саяас дээш хүн амтай, суурин соёл иргэншлийн төв болсон Улаанбаатар хотын хөгжлийг цогцоор нь буюу бүхлээр нь харсан инженерийн шийдлээр хөгжүүлэх ёстой.
Инженерийн шийдэлтэй, Их хот буюу метрополис хотыг байгуулах, хөгжүүлэх нь та бидний эрхэм зорилго юм. Үүний төлөө оюун ухаанаа уралдуулж, боломжтой санаа оноог нь хэрэгжүүлэх хэрэгтэй, Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар өнөөдөр хүн амын өсөлтөөрөө метрополис хотын төвшинд нэгэнт хүрсэн, харин хөгжлөөрөө хоцорч явна.
Монгол Улс бол Төв Азийн зүрхэнд оршдог бүрэн эрхт тусгаар улс. Түүний нийслэл нь дэлхийн стандартаар дагуул хотын хэмжээний хөгжилтэй байж болохгүй. Энэ бол манай Засгийн газрын байр суурь. Бусдын нийслэл орчин цагт ямар хөгжилтэй байна вэ, айлын хүүхдүүд ямар хотод өсч сурч хүмүүжиж байна вэ, Монгол Улсын нийслэл яг л тийм байх ёстой. Энэ бол манай Засгийн газрын төдийгүй монгол хүн бүрийн мөрөөдөл юм. Энэ мөрөөдлийг биелүүлэх, бодит ажил хэрэг болгохын төлөө мэргэжлийн инженерүүд илүү ухаанаа зарж, улстөрчид, хотын удирдлагууд тэднийг сонсож ажил хэрэг болгох ёстой, үүнийг л шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх гэнэ.
Орчин цагийн хөгжилтэй хот гэж гоё ганган, олон давхар шилэн барилгуудын тухай би яриагүй. Улаанбаатар хотын удирдлагууд маань “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хотын айл болгон, хүн бүрийг аз жаргалтай амьдруулна гэдэг амаргүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагдана. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүрэх ёстой холын зорилгыг ойртуулахын төлөө улс төрийн эр зориг гаргаж, энэ чиглэлээр эрч хүчтэй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд, түүний баг хамт олон, ИТХ-д Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэе.
Гэрэл зургийг mpa.mn
Миний бие нэгэнт Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхэд инженерийн шийдэл хамгийн чухал гэж үзэж байгаа учраас тэднийг оюун ухаанаа зарцуулах, зураг төсөл боловсруулахад санаа болгож хэдэн санал хэлье.
Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3-хан хувийг эзэлдэг. Тэгсэн хэрнээ манай улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдарч байна. Энэ нь юутай холбоотой байна вэ, төрийн байгууллагуудаа дагасан төвлөрөл байна уу, дэд бүтэцдээ баригдсан бөөгнөрөл үү. Цаашид ингэж нийт газар нутгийнхаа 0.3-хан хувь дээр шахцалдан, шавааралдан амьдарсаар байх уу, яаж шийдэх вэ гэдэгт улстөрчдийнхөөс илүү мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, санаа оноо чухал байна.
“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, төслийг боловсруулж байна. Удахгүй УИХ-д өргөн барьж, батлуулснаар хотуудаас гадна аймаг, сумын төв, бусад суурингийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг ажиллуулж, энэ хүрээнд засаг захиргаа, нутгийн удирдлагыг төгөлдөршүүлэх шаардлага байгааг тодорхойлж, хот тосгоныг засаг захиргааны нэгж болгон хөгжүүлэх санал боловсруулсан байгаа. УИХ-ын шийдвэрээр саяхан зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын дүн нь засаг захиргааны нэгжийн бүтцийг төгөлдөржүүлэх, шинэ хотын бодит эрэлт иргэдийн дунд байгааг илтгэн харууллаа.
Хэрвээ Улаанбаатар хот өнөөдөр хүн амын өсөлтөөрөө дэлхийн стандарт бүхий метрополис хотын төвшинд хүрсэн юм бол энэ тодорхойлолтын гол шалгуур болсон амгалан, стрессгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, энэ тал дээр өнөөдөрөөс эхлээд илүү санаа тавих, тодорхой ажлууд хийх хэрэгтэй. “Аз жаргалтай-Улаанбаатар” хөтөлбөр хотын иргэн бүрийг амгалан, стрессгүй амьдруулахаас эхлэх ёстой. Энэ тал дээр хотын удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй байна.
Улаанбаатар бол улсын нийслэл, Монголын суурин соёлын төв боловч, монголчуудын уламжлалт амьдралыг хэв маягийг хадгалан агуулгыг нь баяжуулсан шинэ суурьшилд, уламжлалт үйлдвэрлэлийг шинэ технологи, ур чадвартай хослуулан хөгжүүлэх, инновацид гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ талын төсөл, хөтөлбөр, хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хоттойгоо хамтарч ажиллахад Монгол Улсын Засгийн газар бэлэн байгааг хэлье.
Хотын хөгжил бол дан ганц үйлдвэрлэл, өндөр байшин барилгууд биш юм. Хотын соёл бол хотын хөгжил гэж би хувьдаа ойлгодог. Хотын соёлыг зөвхөн хууль дүрмээр зохицуулахгүй. Хотын соёлыг төлөвшүүлэхэд орчин нөхцөл чухал. Хотын соёл бол хотод амьдрах стандарт юм. Тэрхүү стандартыг бий болгох нь төр засаг, хоттой холбоотой ажилладаг байгууллага бүрийн үүрэг юм. Наад зах нь тухайн байгууллага дотроо болон ойр орчимдоо хогийн сав тавиагүй байж хогоо хаана хаях хотын соёлыг иргэнээсээ шаардах нь утгагүй юм.
Ер нь хотын хөгжил гэхээр л метротой болох, давхар зам, гүүрэн гарц барих зэрэг дандаа том төслүүд биш юм. Хотын хөгжил жижгээс эхэлнэ. Хотын соёлтой иргэн гарцан дээр явган зорчигчийг дайрчих гээд зүтгээд байхгүй. Хэрвээ бүгдээрээ гарцан дээр явган зорчигчдод зам тавиад сурчихвал хотын иргэн аюулгүй, амгалан амьдрах нэг шалгуур бүрдэнэ. Аюулгүй, амгалан амьдралтай хотыг хөгжилгүй хот гэж хэн ч хэлэхгүй.
Эцэст нь хэлэхэд хотын хөгжил бол улсын хөгжлийн үндэс юм. Тийм учраас Улаанбаатар хот маань ирээдүйд Азийн нүүр царай болсон, олон улсын төвшинд өрсөлдөх чадвар бүхий бизнес, эрүүл мэнд, боловсролын төв бүхий инженерийн шийдэлтэй их хот /метрополис/ болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Тийм сайхан хотыг бүтээж, тийм сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээхийн төлөө өнөөдрөөс эхлэн зүтгэх нь Та бидний үүрэг, зугтааж үл болох хариуцлага гэдгийг хэлье" гэлээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хоёр өдөр үргэлжлэх олон улсын Бага хурлаас зөвлөмж гаргаж батлах аж. | https://ikon.mn/n/102q |
102r | $10,000-ын тасалбартай галт тэрэг Японд үйлчилж эхэллээ | Р.Төмөр, ikon.mn | 05/04/2017 10:38:00 |
Хоёр давхар зорчигчийн өрөөтэй, баар ресторан бүхий тансаг ангиллын галт тэрэг энэ сарын 1-нд Токиогоос Хоккайдо арал хүртэл анхны аялалаа хийжээ.
Японы Зүүн Төмөр зам компанийн Шики-Шима унтлагын люкс галт тэрэгний тасалбар бараг $10,000-ын үнэтэй. Тодруулбал энгийн өрөө нь $4,400 бол хамгийн дээд ангиллын өрөө нь $9,300 үнэтэй юм. Уг үнээр 3 өдөр, 2 шөнийн аялал хийж болох гэнэ.
Галт тэрэг нь нийт 10 вагонтойгоос хоёр нь орчныг ажиглах зориулалттай том цонхнуудтай, мөн нэг лонж, нэг ресторантай юм. Бусад нь зорчигчдын өрөөнүүдийг агуулсан.
Нэг аялалдаа ердөө 34 зорчигч тээвэрлэх багтаамжтай тул онцгой тансаг үйлчилгээ үзүүлдэг ажээ. Галт тэргийн загварыг Porsche, General Motors компаниудын ахлах дизайнер байсан Кэн Киёюки бүтээсэн байна.
Энэхүү тансаг галт тэрэгний тасалбар 2018 оны гуравдугаар сарыг хүртэл зарагдаж дууссан байгаа ажээ.
Эх сурвалж: Mashable | https://ikon.mn/n/102r |
102s | Дарханы замд хурд хэмжигч ажиллуулж байна | ikon.mn | 05/04/2017 11:12:00 |
Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт шалгалтыг явуулж байна.
Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалж байна.
Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та "Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн" замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцохыг зөвлөлөө.
Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба | https://ikon.mn/n/102s |
102t | Хятад улс цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтаар АНУ-ыг хол хаяжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/04/2017 11:29:00 |
Хятадын зах зээлд 2016 онд хамгийн их зарагдсан Geely Emgrand EV загвар
2016 онд Хятадад 351,861 цахилгаан хөдөлгүүртэй автомашин шинээр бүртгүүлсэн нь дэлхий дахинд борлогдсон нийт цахилгаан машины 46 хувь болжээ. Үүнээс гадна 2016 онд дэлхий даяар үйлдвэрлэгдсэн цахилгаан машины 43 хувийг Хятадад үйлдвэрлэсэн байна.
Ердөө 2013 онд Хятадын цахилгаан машины үйлдвэрлэл дэлхийн зах зээлийн 6 хувийг бүрдүүлж байсантай харьцуулбал энэ нь үсрэнгүй амжилт юм.
Том зургаар нь харвал Хятадын нийт автомашин дотрох цахилгаан хөдөлгүүртэй машины эзлэх хувь 1.45 хувьд хүрсэн бол АНУ-д 0.8 хувь, Европт 1.3 хувь байна.
2016 онд Америкт шинээр бүртгэгдсэн цахилгаан хөдөлгүүрт автомашины тоо Хятадынхаас 2 дахин бага байгаа юм.
Эх сурвалж: Quartz, Cleantechnica | https://ikon.mn/n/102t |
102u | Амжилт мөрөөдлөөс эхтэй | СУРТАЛЧИЛГАА | 05/04/2017 12:00:00 | Бүх оюун бодлоороо төсөөл. Бүх зүрх сэтгэлээсээ хүс Бүх хүч чадлаа дайчлан мөрөөдөлдөө хүрээрэй.
Бидний амьдрал асар богинохон, бидэнд өгөгдсөн цаг, минут бүхэн асар их үнэ цэнэтэй. Тиймээс танд чухал биш хүмүүсээс болж бухимдах шаардлага байхгүй. Харин өөрийнхөө төлөө, таны хувьд чухал хүмүүсийнхээ төлөө өнөөдөр сайн амьдар, аз жаргалтай амьдар, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга.
Амьдралаа эргээд нэг харахад харуусал таны амьдралд бүү үлдэг. Магадгүй би тантай хэзээ ч уулзаж байгаагүй байж болох гэхдээ таны талаар нэг л зүйлийг би сайн мэднэ.
Та бол үнэ цэнэтэй, онцгой хүн. Хүсэл мөрөөдөлөө амьдруулахад хэрэг болох бүхэн таны дотор бий. Хамгийн чухал нь тэдгээрийг идэвхжүүлэхийн тулд танд "Зориг, Шийдвэр" хэрэгтэй.
Яагаад тэр шийдвэрийг гаргах зоригийг одоо гаргаж болохгүй гэж? Бүү ай, бүү унжий, бүү хугар, бүү нугар. Та одоо байгаагаасаа ч илүү амьдарч чадах хүн!
Тиймээс ирээдүйд өөрөөрөө бахархах өдөрт хэрэг болох тэр хөрөнгө оруулалтыг, ХУРИМТЛАЛЫГ өнөөдөр амьдралдаа бий болгоорой.
Таны хурааж хуримтлуулсан сэтгэл, итгэл, хайр, хөдөлмөр бүхэн үнэ цэнэтэй.
ЭНЭ БОЛ ТАНЬД ӨГЧ БУЙ УРМЫН БЭЛЭГ. КАПИТАЛ БАНК
| https://ikon.mn/n/102u |
102v | Ой долоон сартай охиноо "Бөмбөгөр" дотор төөрүүлсэн хоёр этгээдийг хорьжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/04/2017 12:09:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчид төрүүлсэн үрээ төөрүүлж хаясан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж олжээ.
2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус хэлтэст "Бөмбөгөр" худалдааны төвд бага насны хүүхэд төөрсөн байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу ажиллаж 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг нас долоон сартай охиноо тус төв дотор төөрүүлж орхиод явсныг хяналтын камерийн тусламжтайгаар олсон байна.
Тэд "Бөмбөгөр" худалдааны төвийн баруун хаалгаар ороод чихрийн лангуун дээр хүүхдээ орхиод, зүүн хаалгаар нь гүйгээд гарч байгаа бичлэг хяналтын камерт үлдсэн байжээ.
Дээрх хоёр этгээдэд Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид хорьсон байна.
Охины ээж 24 настай Ч нь С гэгчтэй хамтран амьдрахын тулд хүүхдээ төөрүүлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв | https://ikon.mn/n/102v |
102w | Бичил санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгож байна | СУРТАЛЧИЛГАА | 05/04/2017 12:24:00 | Ард Кредит ББСБ нь 2014 оноос эхлэн Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо (Холбоо)-той хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тус холбооны гишүүн нийт 25 хөдөө орон нутгийн хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-нд бөөний зээл олгож ажилласан билээ.
Энэхүү зээлийн зориулалт нь хөдөө орон нутгийн айл өрхөд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх, мөн түүнчлэн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Цаашид бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн бичил санхүүгийн байгууллагыг эгнээндээ нэгтгэн, нээлттэй байдлаар ажиллахаар төлөвлөж байна.
Ард Кредит ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг
“Бид энэхүү хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, бүх төрлийн бичил санхүүгийн байгууллагуудад үйлчилдэг Апекс буюу “дээвэр” байгууллага болон хөгжих үндэс суурийг тавин ажиллаж байна” гэв.
Холбоо нь 2009 оны 12 дугаар сард албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Анх ХасБанкны франчайзинг үйлчилгээ авдаг, тэдгээрийн санал санаачилгаар байгуулагдсан ХЗХ-дыг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байв.
Улмаар хамрах хүрээгээ өргөжүүлж гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болсон юм. Өдгөө 18 аймгийн 49 ХЗХ-той хамтран ажиллаж, тэдгээр нь нийт 15,000 гаруй иргэд, ААН-үүдийн гишүүнчлэл бүхий 9.2 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болоод байна. Цаашид орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан гишүүдийнхээ санхүүгийн бүхий л хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлж, улмаар гишүүн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилт бүхий урт хугацааны төлөвлөгөө боловсруулан, мөрдлөг болгон ажиллаж байна.
Тус Холбоо нь олон улсын хоршоодын туршлагыг гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, цогц програм хангамж, бөөний зээл, даатгал, сургалт, семинар зэрэг үйлчилгээг үзүүлэхээр зэхэж байна.
Шаардлага хангасан ХЗХ, ББСБ-уудад Холбооны гишүүн болох, бөөний зээл авах боломж нээлттэй. Та бүхэн дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу:
Утас: 7700 3322 , 7707 8080 , 9909 5242
И-мэйл: [email protected] , [email protected]
Вэб сайт: www.ardcredit.com , www.armd.mn
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд, Амарын гудамж-2, Ард Холдингс ХК-ийн байр, 2 давхарт
| https://ikon.mn/n/102w |
102x | Ч.Хүрэлбаатар: Бид ирэх дөрвөн жил ямар бодлоготой байх вэ, юу хийх вэ гэдгээ маш нухацтай ярьсан | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/04/2017 12:48:00 |
Гэрэл зургийг MPA.mn
МАН-аас өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон бага хурлынхаа талаар мэдээлэл өглөө.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Амарбаясгалан “Удирдах зөвлөлийн хуралдаанаар олон нийтийн дунд хийсэн судалгаагаар гарч ирсэн таван хүнийг нэр дэвшүүлсэн байгаа. Үүнд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд Ч.Хүрэлсүх нар багтсан. Удирдах зөвлөлийн хурал дээр гурван хүн сонгуульд өрсөлдөх бодолгүй байгаагаа илэрхийлж, МАН-аас гарч буй нэр дэвшигчээ дэмжинэ гэсэн. МАН-ын VIII бага хуралд УИХ-ын дарга М.Энхболд, дэд дарга Ц.Нямдорж нар өрсөлдөж М.Энхболд дарга 87.5 хувиар ялалт байгуулж нэр дэвшихээр болсон” гэв.
VIII бага хурлыг удирдсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “МАН-ын бага хурлын 310 төлөөлөгчөөс 259 төлөөлөгч оролцсон. 256 төлөөлөгчийн 222 буюу 85.7 хувь нь М.Энхболдыг 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. МАН-ын бага хурлын VIII дугаар хуралдаанд хэлэлцсэн дараагийн гол асуудал бол нэр дэвшигч М.Энхболд ямар мөрийн хөтөлбөртэй орох вэ гэдгийг илүү тухтай ярилцсан.
Найман жил МАН-аас нэр дэвшсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадаагүй. Өнгөрсөн найман жил Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан.
Бидний хувьд энэ сонгууль маш чухал. Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшил, нийгмийн шударга байдалд энэ сонгууль чухал нөлөө үзүүлнэ гэдэгт санал нэг байгаа. Тийм учраас ирэх дөрвөн жил ямар бодлоготой байх вэ, юу хийх вэ гэдгийг маш нухацтай ярьсан. Энэ бүхнийг эцэслээд мөрийн хөтөлбөрөө бэлдсэн” гэв.
"МАН ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцоно"
Гэрэл зургийг MPA.mn
-МАН, МАХН-тай нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу?
Д.Амарбаясгалан: 2016 оны парламентын сонгуулиар Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг МАХН-тай хамтран ажиллах зэрэг олон асуудлаар ярилцаж байсныг санаж байгаа байх.
Тэр үед МАН хангалттай хэмжээнд буулт хийж сонгуульд хамтран оролцох гээд санамж бичиг зурж байсан. Тухайн цаг үед МАХН-ын даргын тавьсан шаардлагыг хүлээж авах боломжгүй болсон учраас нам дангаараа сонгуульд орж байсан. Тэрнээс хойш хоёр намын хооронд хамтран ажиллах байдлаар гэрээ хэлцэл хийгдсэн зүйл байхгүй.
Цаашид энэ талаар бодолцож үзэх шаардлагатай гэдгийг ойлгож байгаа. МАН ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох шийдвэрээ өчигдөр гаргаад, нэр дэвшигчээ дангаараа тодруулаад явж байна.
| https://ikon.mn/n/102x |
102y | С.Эрдэнэ: АН-ын VIII Их хуралд Х.Баттулгын нэрийг өргөн мэдүүлэхээр тогтлоо | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/04/2017 12:46:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн санал асуулгын дүнг өнөөдөр албан ёсоор танилцууллаа.
Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан Нам үндсэн дүрмийнхээ дагуу тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн дундах асуулга тавдугаар сарын 3-ны өдрийн 10:00 цагаас 20:00 цагийн хоороонд амжилттай болж өндөрлөлөө.
Ардчилсан намаас намын үндсэн дүрмийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн согуульд нэр дэмшигчээ тодруулах зорилгоор дотоод сонгуулийнхаа үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Нийт 180,000 бүртгэлтэй гишүүнээс саналын эрхтэй 132,000 гишүүн оролцсон. Зарим газар байгаль цаг уурын нөхцөл нөлөөлсөн тохиолдлууд гарсан ч ирц хангалттай буюу 60 гаруй хувьтай байлаа.
Санал асуулгын явцад үндсэн дүрэм болон бусад журам зөрчигдсөн маргаан харьцангуй бага байсан.
Сонгуулийн ирц Улсын дунджаар 60 гаруй хувьтай байлаа.
Асуулгад нийт зургаан нэр дэвшигч оролцсноос:
Х.Баттулга 2740.9 оноо
Р.Амаржаргал 2374.8 оноо
Д.Дорлигжав 1058.6 оноо
Н.Алтанхуяг 1044.1 оноо
Л.Болд 917.3 оноо
Б.Жаргалсайхан 213.3 оноо тус тус авлаа.
Нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноог Х.Баттулга авлаа. Энэ дагуу Ардчилсан Намын асуулга зохион байгуулах төв комиссоос санал асуулгын дүнг дээр дурьдснаар баталж, тавдугаар сарын 6-ны өдөр болох АН-ын VIII Их Хуралд хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч буюу Х.Баттулгыг өргөн мэдүүлэхээр тогтсон болохыг мэдээлж байна.
Намын үндсэн дүрмийн дагуу хамгийн өндөр оноог авсан нэр дэвшигчийг их хуралд оруулж, батлуулахаар байгаа. Сонгуулийн ерөнхий хуулийн дагуу тухайн нэр дэвшигчийн авсан саналын тоо хувь дэмжсэн дэмжээгүйгээр нь мэдүүлж, баталгаажуулах шаардлагатай.
Намын VIII их хурал дээр сонгуулийн төв байгууллага буюу эрх барих дээд байгууллагын хуралдаанаар нэр дэвшигчийг нууц санал хураалтаар баталгаажуулах хуулийн заалттай" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Ардчилсан намын дотоод сонгуулийн дүнг албан ёсоор мэдээлсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
- Нууц санал хураалтаар Х.Баттулга унасан тохиолдолд яах вэ. Ардчилсан нам олон фракцтай?
- Унасан тохиолдолд асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Хэрэв ийм тохиолдол гарвал УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой.
Олон фракцтай гэж ярьж байна. Манай намд одоогоор фракц байхгүй. Ардчилсан намд Ардчилсан нам гэсэн ганц л фракц бий.
- Сонгуулийн зардлын санхүүжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу. 3.8 тэрбум төгрөг зарцуулна, тодорхой хэсгийг нь намаас гаргана гэж Ц.Туваан дарга хэлж байсан?
- Үндэсний Аудитын Газрын даргаас ирүүлсэн албан бичгээр улс төрийн намууд 6.8 орчим тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч нь 3.9 тэрбум орчим төгрөгийн дээд хягзаартай гэсэн тооцоо бий.
Энэ хүрээнд ажиллана. Яг хэдэн төгрөг цуглаж, зарцуулах нь одоогоор тодорхойгүй байна. Сонгуулийн процесс эхэлж, хандив цуглана. Цугласан хөрөнгө санхүүгийн хэмжээнд ажиллана.
- УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан төмөр замын хэргүүд яаж шийдэгдсэн бэ. Сэжигтэн хүн сонгуульд нэр дэвшиж болох уу гэсэн яриа гараад байна?
- Монгол Улсын Үндсэн Хууль, хууль дээдлэх зарчимд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байдаг.
Хүний эрхийн дээд зарчим. Тэгэхээр тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж ярьж болохгүй. Хэн ч байлаа гэсэн хэн нэгнийг хардаж, шалгаж болно.
Эцсийн дүндээ Монгол Улсад гэм буруутай эсэхийг тогтоодог цорын ганц газар бий. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй.
Тиймээс Монгол Улсын иргэнийхээ эрхийг эдлээд явж байгаа хэн ч бай хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй.
- Намын их хурлаар өөр ямар асуудлыг хэлэлцэх вэ?
- VIII Их хурлаар нэр дэвшигчийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, батална.
Хоёрдугаарт, Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжилна.
Үндэсний болдлогын хорооны бүрэн эрх хэрэгжээд эхлэнгүүт бусад томилгоо, хэлэлцэх асуудлуудаа тусдаа хуралдаж, шийдэх ажлууд явагдана.
- Санал хураалтаар гишүүдийн санал хураалтыг хэрэгсэхгүй болгосон зүйл бий юу. Р.Амаржаргал гишүүнд өгсөн санал хүчингүй болсон гэх яриа байна?
- Ямар нэг гишүүний саналыг хүчингүй болгосон асуудал байхгүй. Бүртгэл дээр нэр нь ороогүй буюу зөрчилтэй учраас хасагдсан зэрэг маргаан байсныг тухайн үед нь шийдсэн.
- Н.Алтанхуягийн санал өгөх эрхийг хассан гэсэн мэдээ байсан?
- Нэр дэвшигч Н.Алтанхуягийн талаар нотолгоогүй зүйл яригдсан. Бид шалгасан. Санал өгөх эрхийг нь хассан гэх мэдээлэл үндэслэлгүй. | https://ikon.mn/n/102y |
102z | С.Батболд: Төрийн албаны нэр хүндийг авлигал, лиценз унагадаг | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/04/2017 13:48:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл санааг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж 61 гишүүн оролцсоноос 78.7 хувийн саналаар үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Тус хуулийн төсөлтэй холбоотой гишүүд дэмжсэн болон дэмжээгүй байр сууринаас үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн О. Баасанхүү "Төрийн албан хаагчдын хийж байгаа ажилд нөлөөлөх тохиолдол гардаг.
Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг бусдад нь алга.
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг төрийн албанд ерөөсөө оруулж баймааргүй байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Батболд "Төрийн албаны нэр хүндийг авлигал лиценз унагадаг.
Стандарт гэдэг үгийг хөндийгөөр ойлгоод байна. Төрийн албаны стандарт маш тодорхой ойлгомжтой байх ёстой.
Европын улс орнууд төрийн албаны нарийн дэг стандарттай байдаг" гэв.
Үдээс хойшхи хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх юм.
Чуулган 15:00 цагаас үргэлжилнэ. | https://ikon.mn/n/102z |
103 | Барилгын материалын захуудыг нүүлгэнэ | Монголын мэдээ | 11/06/2013 08:10:00 |
Барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт нүүлгэн шилжүүлэхээр болсон байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд барилгын материалын зах болон техникийн захуудыг нүүлгэн шилжүүлж нэгдсэн цогцолбор барихаар төлөвлөөд байгаа билээ.
Энэ дагуу нийслэлийн Засаг дарга А/980 дугаар захирамж гаргаж, барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг 22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэл 1.7 км автозам шинээр тавих бөгөөд 2014 оноос ажил эхлэх аж.
Мөн энэ сарын 20-ноос эхлэн зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлж, ирэх оны хоёрдугаар сарын 20-ноос хойш зориулалтын бус газарт авто худалдаа, үйлчилгээ эрхлэхийг бүрэн хориглох юм байна.
Харин шинээр барихаар төлөвлөсөн авто худалдааны цогцолборт Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
| https://ikon.mn/n/103 |
1030 | ФОТО: 200 орчим эрдэмтэн судлаачид оролцож буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” | А.Төгөлдөр, iKon.mn | 05/04/2017 13:39:00 |
Гэрэл зургийг mpa.mn
НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал Шангри-Ла зочид буудлын их танхимд өнөөдөр эхэллээ.
Энэхүү бага хурлыг анх 2009 онд Монголын хотуудын холбоо ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байдаг.
Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьжээ.
Хотын хөгжлийн асуудалд шинжлэх ухааны, технологийн шийдлийг нэвтрүүлэх бага хурлыг дахин сэргээж, энэ онд олон улсын хурал хэлбэрээр зохион байгуулахаар хотын удирдлага шийдвэрлэсэн байна.
Гэрэл зургийг mpa.mn
Олон улсын бага хурлыг нэгдсэн хуралдаан, 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулах аж. “Хотын хөгжил-эрх зүйн орчин”, “Хотын хөгжил-инноваци”, “Хотын хөгжил-эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаан явагдах юм.
Энэ удаагийн олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцож байна.
Мөн “Хот байгуулалт, аялал жуулчлал” сэдэвт үзэсгэлэнг энэ үеэр дэлгэн үзүүлж байна.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/1030 |
1031 | С.Батболд: Дундын бүсийн 20 мянга гаруй айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангана | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/04/2017 14:22:00 |
Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурлыг өнөөдөр "Шангри-Ла" зочид буудалд зохион байгуулж байна.
Хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа.
Хотын дарга С.Батболдын илтгэлээс онцлон хүргэж байна
Хотын иргэдэд аз жаргалтай, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
Хотоо 2040 хүртэл хөгжүүлэх судалгааны ажлыг эхлүүлсэн.
Мэдээллийн эрин үеийн хот төлөвлөлт нь харьцангуй шинжлэх ухаанч, тогтвортой хөгжлийн суурь зарчмыг хангах ногоон технологийн шийдлээр хийгдсэн байх учиртай.
Эрүүл, ногоон хот болж хөгжихийн эхний алхам бол инновацийг ашиглаж, технологийн шийдлээр байгалийн нөөцийн хэрэглээгээ бууруулах боломж юм.
Эрүүл ногоон хот болох эхний асуудал инновацийн шийдэл юм.
Шинжлэх ухааны ололтыг төлөвшүүлэх ажил эхлэж байна.
Улаанбаатар хотын 10 жилийн өмнө яригдаж байсан асуудал хэвээрээ байна.
Манай улс Инновацийн хөгжлөөр дэлхийд 148 орноос 109 дүгээр байранд жагсчээ.
Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэл инновацийг хөгжүүлэх чиглэл багтсан.
Хөгжлийн төвийн суурин дээр нийслэлийн инновацийг бий болгохыг зорьж байна.
Тогтвортой хөгжил нь нийгэм соёл, хүнээ хөгжүүлэхэд чиглэж байгаа.
Улаанбаатар хотын иргэд хотоо хөгжүүлэхэд гар бие оролцох боломжтой.
Гэр хорооллыг төвийн болон дундын, захын гэсэн гурван хэсгээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Дундын бүсийн 20 мянга гаруй айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангана.
Захын бүсийн оршин суугчдыг нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эрчим хүчээр хангана.
Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллана.
Дэлхийн томоохон улс орнууд шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан хөгжсөн байдаг. | https://ikon.mn/n/1031 |
1032 | "Токио-2020" зуны олимпийн Монголын багийн ахлагчаар Б.Баттүшиг томилогджээ | А.Үлэмж, iKon.mn | 05/04/2017 14:15:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монголын Үндэсний Олимпийн Хорооны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагын бүрэлдэхүүн ажиллаад нэг cap гаруй болж байгаа. Тэд цаашид хийх ажлын төлөвлөгөө болон энэ хугацаанд гаргасан шийдвэр үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр танилцууллаа.
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган "Манай МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл нь өнгөрсөн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаж, шинэ бүтэц, бүрэлдэхүүн, төлөвлөгөө, комисс байгуулах, МҮОХ-ны дотоод журмуудаа хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан.
Энэхүү хуралдаанаар “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшигийг томилсон. Монголын багийн элчээр 2015 онд Хакухо Даваажаргал томилогдсоныг та бүхэн санаж байгаа байх.
Дараагийн асуудал нь гэвэл Олон улсын олимпийн хорооноос 2016 оны наймдугаар сард “Токио-2020” олимпийн хөтөлбөрт шинээр 5 спортын төрлийг оруулсан. Үүнд, спорт авиралт, дугуйт тэшүүр, бейсбол-софтбол, каратэ, серфинг орж байна.
Мөн МҮОХ-ноос “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн спорт, олимпизм, алдарт тамирчдаа сурталчлах зорилгоор олон нийтэд хүргэх гэж байна.
Удахгүй олимпийн хөдөлгөөний үнэт зүйлүүдийн нэг болсон өсвөр үеийнхний дунд “ Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг үе шаттайгаар зохион байгуулна. Одоогоор манай улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчилдаг албан ёсны 29 олимпийн зөвлөл, 700 гаруй танхим ажиллаж байна.
Эцэст нь МҮОХ-оос сap бүр “Сарын шилдэг тамирчин” шалгаруулахаар боллоо" гэв.
"Авирагч сэтгүүлч 2017" спорт авиралтын тэмцээн болно
гэрэл зургийг mpa.mn
МҮОХ-оос спорт авиралтын төрлийг олон нийтэд сурталчлах зорилгоор 1 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг сэтгүүлчдийн дунд энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Тэмцээний талаар Уулчдын үндэсний холбооны спорт авиралтын хорооны дарга Г.Жангар "Тэмцээний зорилго нь уулын спортын төрөл болох спорт авиралтын төрлийг олон нийтэд сурталчлан таниулах, Монголын спортын хэвлэл мэдээлэл, сэтгүүлч залуучуудын дунд Олимпизмийн үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, цаашдаа уулын спорт сонирхогч байгууллагуудтай хамтрах ажиллагааг идэвхжүүлэхэд оршиж байгаа.
Тэмцээн тавдугаар сарын 20-нд Бямба гарагт URSA спорт бэлтгэлийн төвд болно. Оролцогч нарыг 15 хүртэл бүртгэнэ. Мэдүүлгийг [email protected], [email protected] цахим хаягаар ирүүлж болно. Эсвэл биеэр МҮОХ-ны байран дээр ирж бүртгүүлж болох юм" гэлээ.
Спорт авиралтын тэмцээнд хэрэглэх багаж, хэрэгслийг Монголын Уулчдын Үндэсний Холбоо хангах юм байна. Харин оролцогчид биенд чөлөөтэй, хөдөлгөөнд саад болохгүй хувцас, зориулалтын гуталтай ирэхэд болох аж.
Шагналын хувьд тэмцээний төрөл тус бүрт эхний 3 байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчинд алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналын хамт олгох аж.
| https://ikon.mn/n/1032 |
1033 | ЕБС-ийн хамран сургах тойргийг хүргэж байна | А.Төгөлдөр, iKon.mn | 05/04/2017 14:04:00 |
гэрэл зургийг mpa.mn
ЕБС-ийн нэгдүгээр ангид орох элсэлтийн бүртгэл үргэлжилж байна. Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн хүүхдийг элсүүлнэ.
Харин таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.
Бүрдүүлэх материал:
Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон ИБМТ-ийн лавлагааг үзнэ.
Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ.
Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ.
НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ:
| https://ikon.mn/n/1033 |
1034 | ФОТО: 116 дугаар тусгай сургуулийн гадаа ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ боллоо | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/04/2017 14:23:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116 дугаар сургуулийн гадаа өнөөдөр эсэргүүцлийн жагсаал боллоо. Эсэргүүцлийн жагсаалд тус сургуулийн багш нар Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо ТББ-ыг шүүмжилсэн уриа лоозон барьжээ.
МХҮХ-ноос сүүлийн өдрүүдэд 116 дугаар сургуулийн үйл ажиллагаа, багш, удирдлагуудыг шүүмжилж хэвлэлийн бага хурал удаа дараа хийсэн. Харин сургуулийн удирдлагууд уг холбоог 116 дугаар сургуульд хэрэгцээгүй, өндөр үнэтэй ном авахыг шаардсан хэмээн буруутгаж байсан билээ.
Энэ үл ойлголцол өнөөдрийн жагсаал цуглаан болтол үргэлжиллээ.
ФОТО сурвалжлагыг хүргэж байна:
Гэрэл зургийг MPA.mn
| https://ikon.mn/n/1034 |
1035 | 29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд сургалтын орчинг сайжруулахыг шаардлаа | А.Үлэмж, iKon.mn | 05/04/2017 14:30:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа юм.
Эцэг эхийн төлөөлөл О.Амаржаргал "Монгол улсын хэмжээнд Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нь ганцхан 29 дүгээр сургууль л байдаг. Энэ сургуульд сургалтын арга зүй, хөтөлбөр, стандарт гэж одоогоор байхгүй. Тийм учраас эдгээр хүүхдүүд сурч боловсроод төгсөхдөө бичиг үсгийн боловсролгүй, уншаад юм ойлгохгүй, ийм түвшинд хүрч байна.
Тиймээс бидний хүүхдийн чанартай боловсрол эзэмшихэд тулгамдаж байгаа мэргэжлийн дохионы хэлтэй багшлах боловсон хүчин, сургалтын арга зүй, стандарт хөтөлбөр, багш сурагчдын үнэлгээний журмыг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэв.
Мөн энэ үеэр 29 дүгээр сургуулийн эцэг эхчүүд дараах зүйлсийг хэлж шаардаж байлаа.
Сурах чадваргүй хүүхэд гэж байхгүй;
Сонсголын бэрхшээлтэй хүүхэд сэтгэцийн өвчтэй хүүхэд биш;
Суурь боловсрол эзэмшээд тегсөхдөө уншиж бичиж чадахгүй төгсөж байгаа нь эмгэнэл юм;
Дохионы хэлээр сурч боловсрох эрхийг хуулиндаа заасан ч энэ талаарх журмыг яаралтай батлах шаардлагатай байна;
Эцэг эхчүүдэд нь дохионы хэл заах систем бий болгох хэрэгцээ байна;
Сурах бичиг ном хангалтгүй байна;
Сонсголгүй хүүхдэд боловсрол олгох арга зүй ,бодлого, журам, стандарт гэж алга.
Тиймээс тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын системийг өөрчилж, багш боловсон хүчин бэлтгэхийг БСШУСЯ-наас шаардаж буй юм. Мөн сургуулийн багш нарын дохионы хэлний ур чадварыг системтэйгээр сайжруулж, дохионы болон бичгийн хэлээр боловсрол олгох, 29 дүгээр сургуулийн сургалтын орчинг нэн даруй сайжруулах хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. | https://ikon.mn/n/1035 |
1036 | Өөрийг нь хамгаалж байгаад Хятад улс Хойд Солонгост талархах хэрэгтэй гэлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/04/2017 14:51:00 |
Хойд Солонгосын төрийн мэдээллийн суваг өөрийнх нь гол дэмжигч Хятад улсын эсрэг ширүүн мэдэгдэл гаргажээ. Бээжин, Пёньян хоёр Солонгосын дайны үеэс хойш найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд Хойд Солонгосын гадаад худалдааны гол түнш нь Хятад улс юм.
Гэвч сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул, бүс нутгийн тогтворгүй байдал Бээжингийн санааг зовоох болж, харилцаа нь хөндийрөөд байгаа. Хоёрдугаар сард Хятад улс Хойд Солонгосын нүүрсний импортыг хориглосон бөгөөд цөмийн туршилт хийвэл илүү хатуу хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл Лхагва гарагт Хойд Солонгосын төрийн төв хэвлэлд бичихдээ “БНАСАУ нь Хятадтай найрамдалт харилцаагаа хадгалахын тулд өөрийн амин чухал цөмийн хөтөлбөрөөс татгалзаж, хувь заяагаа эрсдэлд оруулж чадахгүй” гэжээ.
Үүнээс гадна 1950-аад оны Солонгосын дайнаас хойш Пёньян нь Бээжин-Вашингтоны хооронд жийргэвчийн үүрэг гүйцэтгэж ирсэн тул аюулгүй байдлыг нь хангаж ирсний хариуд Хятад улс БНАСАУ-д баярлаж явах хэрэгтэй гэсэн байна.
Мөн Хойд Солонгосын тэсвэр тэвчээрийн хил хязгаарыг сорих хэрэггүй гэж Хятадад анхааруулаад “хоёр улсын харилцааг муутгах алхам хийж байгаагийнхаа хариуд үүсэх хортой үр дагаварын талаар Бээжин бодох цаг нь болсон” гэжээ.
Энэ мэдэгдэл нь Хойд Солонгос-Хятадын харилцаа хэр зэрэг муудсаныг харуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон НҮБ-ын аюулгүйн зөвлөлд үг хэлэхдээ хэрвээ олон улсын хамтын нийгэмлэг, үүн дотроо гол нь Хятад улс Пёньяны цөмийн хөтөлбөрийг зогсоож чадахгүй бол “дэлхий нийтэд ноцтой аюул учирна” гэж анхааруулсан юм. Харин Хятадын гадаад хэргийн сайд Ван И үүнийг няцааж, “Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг шийдэх хариуцлагыг Хятад улс ганцаар үүрэхгүй” гэжээ.
Эх сурвалж: South China Morning Post | https://ikon.mn/n/1036 |
1037 | ЗӨВЛӨГӨӨ: Элгэнд тустай 11 хүнс | С.Бадрал, iKon.mn | 05/04/2017 15:15:00 | Хүний биеийн таван цул эрхтний нэг элгэнд дараах хүнсний бүтээгдэхүүнүүд тустай байдаг талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс зөвлөлөө.
1. Сармис
Сармис нь элэгний хоргүйжүүлэх ферментүүдийг идэвхижүүлдэг. Мөн сармисанд элэг цэвэрлэх үйлчилгээтэй бодис аллицин болон эрдэс бодис селен агуулагддаг.
2. Жүрж
Жүрж нь С аминдэм болон исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг бөгөөд элэгний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлж өгдөг.
3. Лууван, хүрэн манжин
Лууван болон хүрэн манжин нь ургамлын флавонойд, бетакаротины агууламж өндөртэй. Шар лууван, хүрэн манжин хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна.
4. Ногоон цай
Ногоон цайнд элэгний үйл ажиллагааг дэмждэг катехин хэмээх исэлдэлтийн эсрэг бодис их агуулагддаг.
5. Ногоон өнгөтэй навчит ногоо
Бууцай, шанцай гэх мэт ногоон өнгөтэй ногоо нь хүнд металл, химийн бодис, фестицид болон бусад хорт бодисуудыг саармагжуулж элэгний хамгаалах чадварыг дэмжиж өгдөг.
6. Авокадо
Шимт бодисоор баялаг энэ жимс нь элэгний хортой бодисуудыг хоргүйжүүлэхэд зайлшгүй шаардлагатай глютатион хэмээх бодисын үүсэлтэнд чухал нөлөөтэй.
7. Алим
Алиманд агуулагдах пектин нь хоол боловсруулах замаас хорт бодисуудыг гадагшлуулдаг. Ингэснээр элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг хөнгөвчилж, дэмжиж өгдөг байна.
8. Тоонолжин цэцэгт ургамал
Брокколи, бөөрөнхий байцаа, хүрэн байцаа гэх мэт ногоо нь глюкозинол хэмээх бодисын маш сайн эх үүсвэр болдог. Энэхүү бодис нь бие махбодоос хавдар үүсгэгч шинж чанартай хорт бодисуудыг зайлуулснаар хавдрын эрсдэлийг бууруулдаг.
9. Нимбэг
Нимбэг нь С аминдэмээр баялаг бөгөөд бие махбодын хоргүйжих процессыг дэмждэг. Өглөө нэг аяга нимбэгний шинэ шүүс уух нь элгийг сэргээж өгдөг байна.
10. Турмерик
Халуун ногоо байдлаар хэрэглэгддэг ч турмерик нь өөх тосны шингэцийг сайжруулж цөсний боловсролтыг дэмжиж өгдөг. Мөн энэхүү ургамал нь элгийг хоргүйжүүлдэг байгалийн бүтээгдэхүүн юм.
11. Хушга
Хушга нь элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг глютатион болон омега 3 тосны хүчлийг агуулдаг.
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв | https://ikon.mn/n/1037 |
1038 | Тайчи ба холимог тулааны маргаанд Жэк Ма оролцов | Р.Төмөр, ikon.mn | 05/04/2017 15:32:00 |
Сүүлийн хэд хоног Хятад даяар өрнөж байгаа тайчи болон холимог тулааны төрлийн аль нь илүү вэ гэсэн маргаанд тус улсын тэргүүн баячуудын нэг Жэк Ма оролцжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын уламжлалт тайчи бие хамгаалах урлагийн мастерыг холимог тулааны (MMA) төрлийн тамирчин 10 секундэд ялж шуугиан тарьсан юм. Жэк Ма нь тайчигаар хичээллэхийн хажуугаар MMA төрлийн тулааныг үзэх дуртай гэгддэг.
Өнөөдөр өглөө Жэк Ма хувийн Вэйбо хуудсандаа бичихдээ олны анхаарлыг татсан тулаан нь гудамжны зодооноос өөрцгүй болсон гэжээ.
“Иймэрхүү гудамжны зодооноор ямар ч маргааныг шийдэх боломжгүй. Энэ хоёр төрлийг харьцуулахад хэцүү, тэдний дүрэм нь өөр. Тиймээс харьцуулж маргах ч утгагүй юм” гэж тэр өгүүлсэн байна. Жэк Ма “Энэ бол хөлбөмбөг, сагсан бөмбөгийг хооронд нь өрсөлдүүлээд нэгийг нь нөгөөгөөс нь илүү гэж дүгнэхтэй адил. Тахиа, нугас хоёрыг харьцуулахтай адил юм” гэжээ.
“Ямар ч тулаан эхлээд дүрмээ тодорхойлох ёстой. Тухайлбал өнөөдрийн аль ч тулааны төрөл ядаж л өрсөлдөгчид нь ижил жинтэй байхыг шаарддаг шүү дээ” гэж Жэк Ма тайлбарласан байна.
Алибабагийн тэрбумтан их сургууль төгссөнөөсөө хойш нийт найман тайчи мастерыг дагаж хичээллэж байсан ба гэхдээ өөрийн ур чадварыг сонирхогчийн түвшинд байгаа, хэзээ ч хүнтэй гар зөрүүлж байгаагүй гэжээ.
Ма түүхэнд тайчиг тулааны зорилгоор ашиглаж байсан тохиолдол цөөн байдаг гээд гол нь дасгал, эрүүл мэндийн чиглэлээр ихэнх нь ашигладаг гэсэн байна. “Тайчи анх бий болохдоо тулааны эсвэл бие хамгаалах зорилгоор биш, гол нь философийг хөдөлгөөнөөрөө харуулах зорилготой байсан. Тулаан бол түүний нэг хэсэг мөн гэхдээ бүхлээрээ биш” гэж тэр бичжээ.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/1038 |
1039 | ШИНЭ ЗАГВАР: Lexus LC 500 | WWW.CARDOCTOR.MN | 05/04/2017 16:13:00 |
Lexus компани 2018 Lexus LC 500 загварын танилцуулгыг гаргалаа. Цоо шинэхэн LC цуврал нь дан ганц загвараар онцгой биш.
Тэр бол агуу хүчирхэг 5.0 литрийн 8 цилиндртэй энгийн хөдөлгүүр, 10 шатлалт кроп, уран хийцтэй салон зэргээс бүрдэнэ. Хамгийн гол зүйл нь жингийн хуваарилалт төгс буюу 50:50 гэдгийг видео дээр урнаар үзүүлж чаджээ.
Түүний хөдөлгүүрийг GS F ба RC F загварт ашигладаг VVT-i, D-4S шууд цацалтад хөдөлгүүрийг ашигласан. Шатуныг нарийн давтсан төмрөөр харин клапанг нь титанаар хийж өгснөөр 471 м.х 540 Нм эргүүлэх хүч, 100-г 4.5 секундэд авах чадвартай болжээ.
Японы зах зээлд 13,000,000 иений ханштайгаар зарагдаж эхэлнэ.
| https://ikon.mn/n/1039 |
103a | "Дэвшил Трейд ХХК"-ийн Өргөст хэмхийн үнэ ХЯМДАРЛАА | СУРТАЛЧИЛГАА | 05/04/2017 16:34:00 |
"Дэвшил Трейд ХХК"-ийн шинэ ургацын өргөст хэмх, улаан лооль 04-р сарын 15-наас зах зээл дээр худалдаанд гарч эхэлсэн.
Танд шинэ мэдээлэл дуулгахад тус компани нь өргөст хэмхийн үнээ огцом бууруулжээ. Ингээд үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.
ӨРГӨСТ ХЭМХ:
Бүх захуудад:
Бөөний үнэ 5,000 төгрөг,
Жижиглэнгийн үнэ 5,500 төгрөг.
Бүх супермаркетуудаар:
5,900-6,500 төгрөг болж хямдарчээ.
УЛААН ЛООЛЬ:
Бүх захуудад:
Бөөний үнэ 8,500 төгрөг,
Жижиглэнгийн үнэ 9,000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Албан байгууллага хувь хүмүүсээс захиалга авна. Утас:88115005 , 91115005
| https://ikon.mn/n/103a |
103b | "Шинэ хуулиар замын эвдрэлийн асуудлыг гүйцэтгэгч компани хоёр жил хариуцна" | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/04/2017 17:25:00 | УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлтэй холбоотой гишүүд санал гаргаж, асуулт асуулаа.
Ингээд зарим гишүүний ярианаас хүргье.
Замын хариуцлагын асуудлыг хэн хүлээдэг юм бэ?
Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Өндөр үнээр зам тавьдаг. Өнгөрсөн жил Гүнтийн замыг тавьсан.
Энэ зам хагараад эвдэрчихэн байна лээ. Замын хариуцлагын асуудлыг хэн хүлээдэг юм бэ?
Гүнтийн замыг нийслэлээс хариуцаж ажиллсан гэх юм. Нийслэл, зам тээврийн яамыг холбоотой ажилладаг гэж бодож байна.
Ер нь зам бариад эвдэрч, муудахад хэн нь хариуцлага хүлээж, асуудлыг шийдвэрлэдэг вэ?" гэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар " Авто замын санд авто машин борлуулалтын орлогын 20-иос доошгүй хувийг төвлөрүүлнэ гэсэн байна.
Энэ нь цаад агуулгаараа ОУВС-тай тохирсон гэрээ хэлцэлтэй нийцэхгүй шүү.
Ийм эрсдэлтэй алхам хийх шаардлага байна уу? Увс аймаг руу тавих замд 20 хувийн татвар хэрэгтэй гэж ойлгож болохгүй.
Аль нэг тойргийн юм уу хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг нэгд битгий байгаасай" гэлээ.
Гүйцэтгэх компанитай тооцох хариуцлагыг хоёр жил болгохоор оруулж ирсэн
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Манай улсын хэмжээнд 12 мянга гаруй км авто замын асуудал яригддаг.
5,300 нь хатуу хучилттай авто зам. Үлдсэн нь шороон зам байгаа.
Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны зээлээр 570 тэрбум төгрөгийн авто замын ажил хийгдсэн.
Авто замын хариуцлагын асуудлыг гүйцэтгэх компанитай хуучин гурван жилийн хугацаанд ярьдаг байсан. Үүнийг өнгөрсөн жил нэг жил болгосон.
Шинэ хуулиар Авто замын эвдрэлийн асуудлыг гүйцэтгэгч компани нь хоёр жил хариуцах санал оруулж ирсэн.
Мөн дан гүйцэтгэгчтэй биш хяналт тавьж байгаа байгууллагатай хариуцлага тооцохоор тусгасан. Саяны яригдсан лагерийн зам хотын хөрөнгө оруулалтаар хийгдсэн зам юм.
Хуулийн хугацаа дуусаагүй бол гүйцэтгэгч байгууллагаар засварын ажлыг хийлгэх боломжтой.
Урсгал засвар, ээлжит, их засвар гэсэн гурван чиглэлээр авто замын засвар хийгддэг" гэсэн юм. | https://ikon.mn/n/103b |
103c | Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэдээллийн технологийн 30 баг ажиллана | ikon.mn | 05/04/2017 16:58:00 |
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр /2017-5-4/ хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.
Тухайлбал, Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн баг байгуулах асуудлыг хэлэлцэв.
Нийт мэдээллийн технологийн 30 багт 140-өөд хүн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
| https://ikon.mn/n/103c |
103d | Ц.Мөнхбаатар: Бид хууль цагдаагийн байгууллагын шаардлагыг хүндэтгэн, гаргасан нийтлэлээ буцаан татаж байна | С.Бадрал, iKon.mn | 05/04/2017 17:15:00 |
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид "Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө" гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн.
Гэвч харамсалтай нь Хэвлэлийн эрх чөлөөний баярын эл өдөр зарим сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага Цагдаагийн байгууллагын үүдийг сахиж өнгөрүүлжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр нэр бүхий дөрвөн сайтыг Цагдаагийн байгууллагад өгөөд байгаа аж.
Үүнд Zindaa.mn, Breakingnews.mn, Undesten.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд тайлбар хийж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хуралд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Undesten.mn сайтын захирал Ц.Мөнхбаатар, Zindaa.mn, Breakingnews.mn сайтын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул нар оролцов.
Тус хурлын үеэр хоёр сэдвийг хөндөн мэдээлсэн бөгөөд эхнийх нь "Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна" гэсэн гарчигтай нийтлэлийг сайтуудаасаа буулгах тухай цагдаагийн шахалт ирсэн тухай юм. Тус нийтлэлийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй гэсэн шалтгаанаар буцаан татах болсноо хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдэгдэв.
“Undesten.mn” сайтын захирал Ц.Мөнхбаатар "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол сэтгүүлчдийн хувьд баярын өдөр байдаг. Баярын өдрөөрөө хар бараан зүйл яриад яахав гээд өчигдөр бид дуугарсангүй. Улстөрчид сэтгүүлчдийг дарамталж, сүрдүүлж, улмаар шүүх цагдаагаар асуудлыг шийдүүлэхийг нэн тэргүүнд зорьдог жишиг тогтлоо. Аль нам байхаас үл хамааран сэтгүүлчийг ад үзсэн, дарамталсан шинжтэй үйл ажиллагаа явагдах боллоо.
Цагдаагийн байгууллагаас асуудлыг тодруулах нэрээр сэтгүүлчийн бичиж нийтэлсэн мэдээллийг мөрдөн шалгахын оронд сэтгүүлчийг өөрийг нь байцаадаг, айлган сүрдүүлдэг, эх сурвалжаа хэл гэж шаарддаг, захиалагчаа хэл гэж дарамталдаг, удаа дараа дуудаж, өдөржин үүдээ сахиулж залхаадаг явдал түгээмэл байсаар байгаагийн бодит жишээтэй өчигдөр бид нүүр туллаа.
Гэхдээ бид хууль цагдаагийн байгууллагын шаардлагыг хүндэтгэн үзэж, бид гаргасан нийтлэлээ буцаан татаж байна" гэв.
Хоёр дахь гол сэдэв нь Zindaa.mn, Breakingnews.mn сайтын тусгай сурвалжлах багийн бэлтгэсэн “Тосон бумбын нулимс” цуврал нэвтрүүлэгтэй холбоотой аж. Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын нутгийн иргэдийн хүсэлтээр бэлтгэсэн тус нэвтрүүлэг цацагдсаны дараа тодорхой дарамт шахалтууд ирж байна гэж үзэж буйгаа Zindaa.mn сайтын гүйцэтгэх захирал С.Мөнхзул ярилаа.
Тэрээр хэлэхдээ "Бид энэ эрэн сурвалжилсан нэвтрүүлгээрээ "Сауд Гоби Коэл Транс" ХХК ашиглалтын лиценз авч, уул уурхайн олборлолт явуулах гэж байгаагаас үүдэж Тооройн төгөл, Загийн ой, Буйлсын хөндийн буйлс устаж үгүй болох аюул нүүрлээд байгааг хөндсөн юм.
Харамсалтай нь нутгийн иргэдийн хүсэлтээр хийгдсэн уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч, редакцид тодорхой байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт шахалт үзүүлж эхэллээ гэж үзэх үндэслэлтэй хэд хэдэн үйл явдал өнгөрсөн хугацаанд бидэнд тохиолдлоо. Бид байдлыг маш сайн ажиглаж байгаа. Хэрвээ дахин ноцтой нөхцөл байдал үүсвэл бид асуудлыг олон нийтэд цаг минуттай нь, баримттай нь мэдээллэх болно" гэлээ.
Түүнчлэн олон нийтийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчийн ёс зүйг чанд эрхэмлэн аливаа дарамт шахалт, сүрдүүлгээс айж эмээхгүйгээр зөвхөн үнэнийг олон нийтэд хүргэх ажлаа цааш үргэжлүүлсээр байх болно гэдгээ онцлон хэлсэн юм. | https://ikon.mn/n/103d |
103e | Монголын говийн элсэн шуурга Бээжинг нөмөрч, 50 гаруй нислэг саатжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/04/2017 17:18:00 |
Монгол улс болон Өвөр Монголоос үүсэлтэй элсэн шуурга өнөөдөр Бээжин хотыг нөмөрч, агаарын чанар, үзэгдэх орчин муудсан тул олон тооны нислэг саатаж, хүүхэд, хөгшдийг гэрээс гарахгүй байхыг анхааруулжээ.
Хятадын Үндэсний Цаг уурын Төвийн мэдээлснээр Лхагва гарагийн үдээс хойш эхэлсэн шуурга 1.63 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамраад байгаа гэнэ.
Өнөө өглөөний байдлаар Бээжингийн агаар дахь PM2.5 тоосонцор шоо метр тутамд 630 микрограм болж нэмэгдсэн байна. ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) энэ төрлийн тоосонцрын хэвийн хэмжээг 10 микрограмаас хэтрэхгүй байх ёстой гэж үздэг юм. Үдээс хойш нь тус хотын агаарын чанарын индекс 905 болж, аюултай түвшинд хүрчээ.
Бээжингийн олон улсын нисэх буудлын мэдээлснээр 15 нислэг цуцлагдаж, 40 орчим нислэг түр хойшилсон байна. Элсэн шуургыг Баасан гараг хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байгаа гэнэ.
Шуурганы эх сурвалжийг Өвөр Монголын баруун хэсэг, Монгол улсын өмнөд хэсэг гэж тооцоолж байгаагаа Бээжингийн Цаг Уурын албаны төлөөлөгч Гуо Жяньшин хэвлэлд ярьжээ.
Жил бүрийн хавар Монголын говиос гаралтай элсэн шуурга Хятадын хойд хэсгийг дайран өнгөрдөг юм.
Эх сурвалж: South China Morning Post | https://ikon.mn/n/103e |
103g | ҮЙЛ ЯВДАЛ: Орон нутгийн эрүүл мэндийн газруудад түргэн тусламжийн автомашин гардуулна | Г.Мөрөн, iKon.mn | 05/05/2017 08:00:00 | МАХН-ын байранд
10:00 цагт МАХН-ын бага хурал эхэлнэ.
Эрх чөлөөний талбайд
10:30 цагт Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд зориулан зөөврийн ажлын байр ,ажлын хувцас хэрэглэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
Асем вилла хотхонд
10:30 цагт "Хотын хөгжил Шинжлэх ухаан технологи 2017" олон улсын бага хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Үндэсний номын санд
11:00 цагт "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын нээлтийн арга хэмжээ болно.
Сүхбаатарын талбайд
11:00-13:00 цагт "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг орон даяар эхлүүлэх нээлтийн ёслол болно.
Мишээл экспод
12:00 цагт Барилгын материал, дэвшилтэт технологийн "Barilga Expo 2017" үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Монголын Уран зургийн галерейд
13:00 цагт Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол болно.
Эрүүл мэндийн яамны гадаа талбайд
14:00 цагт Түргэн тусламжийн автомашинуудыг орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн газруудад гардуулах үйл ажиллагаа болно. | https://ikon.mn/n/103g |
103h | Гарцаагүй ганц нь Х.Баттулга уу?! | Б.Төрбат | 05/05/2017 08:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Хамгийн өндөр саналыг, авсан 2-3 хүнийг Их хурлаараа оруулж, нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаар тохиролцсон зарчмаар бол маргааш болох АН-ын VIII Их хурлаар хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, Р.Амаржаргал хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх байв. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ намын дүрмийн дагуу Х.Баттулгын нэрийг Их хуралдаа өргөн мэдүүлж, баталгаажуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн юм-
Ардчилсан намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн нэр хоёр хоногийн өмнө тодорлоо. Ардчилсан зарчмыг баримталж нэр дэвшигчээ тодруулсан гэх тус намын дотоод сунгаа буюу намаа төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн төлөө Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан гэсэн зургаан хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс "Женко" Х.Баттулга ялалт байгуулсан юм.
Харин түүний араас хэдхэн онооны зөрүүтэй Р.Амаржаргал удаалсан билээ. Өөрөөр хэлбэл, "Женко" Х.Баттулга нийт гишүүдийнхээ 29 хувь, харин Р.Амаржаргал 28 хувийн саналыг авчээ. Ганцхан хувийн саналаар өвдөг шороодсон Р.Амаржаргалын хувьд ялалт байгуулах магадлал өндөр хэмээн яригдаж байсан ч эцсийн мөчид ялагдал хүлээхэд "Женко" Х.Баттулгын гишүүдийнхээ саналыг мөнгөөр худалдаж авсан үйл явц нөлөөлсөн гэж үзэх олон хүн байна. Түүнчлэн бусад өрсөлдөгчид санал хуваах үндэслэл ч бодитой байв.
"Женко"-г намын гишүүдийнхээ саналыг мөнгөөр худалдаж авсан талаар журмын нөхөд нь ярьж байна. Энэ “бохир” арга “амжилттай” хэрэгжих нэг нөхцөл байсан. Юу гэхээр бүтэн 20 гаруй жил намдаа зүтгэсэн, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй нөхдөө тоглоомоос шахаж гаргасантай холбоотой гэх. Учир нь, АН-ын шат, шатны дотоод сонгууль өнгөрсөн хугацаанд болж 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын хорооны гишүүдээ сонгосон билээ.
Ингэхдээ тэнд өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй ч зарласан дэнчинг төлөх бэлгүй хуучин зүтгэлтнүүдээ шахан гаргаж, улс төрийг мөнгөөр хэмждэг намынхаа төлөө 20 жил байтугай хоёр жил ч зүтгэж үзээгүй нөхдийг сонгосон нь саналыг мөнгөөр худалдаж авахад хялбаршуулжээ.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаагийн дотоод сунгаандаа өөрийн фракц болох "шонхор"-ынхондоо Р.Амаржаргалыг дэмжиж ажиллахыг чиглэл болгосон гэх. Гэхдээ тэрбээр дотоод сунгаандаа хоёр ч хүнийг дэмжиж, хос морьтой оролцсон талаар эх сурвалж егүүлэв. Дотоод санал асуулгын дүн гарсны маргааш С.Эрдэнэ намын даргын хувиар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ эргэлзэх юмгүйгээр “Х.Баттулга яллаа” гэж мэдэгдсэнээс үзвэл нөгөөх хос морь нь “Женко" байж таарна.
Уг нь, мань эр өнгөрсөн хугацаанд дээрх нэр дэвшигчидтэйгээ дотоод сунгаагаа ямар зарчмаар хэрхэн явуулахаа ярилцахдаа намын гишүүдээс хамгийн өндөр саналыг авсан 2-3 хүнийг VIII Их хурлаараа оруулж, нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаа тохиролцсон байдаг. Хэрэв энэ зарчмаар бол маргааш болох АН-ын VIII Их хурлаар хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, Р.Амаржаргал хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх байв. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ намын дүрмийн дагуу Х.Баттулгын нэрийг маргааш VIII Их хуралдаа өргөн мэдүүлж, баталгаажуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн юм.
Тэрбээр энэ үеэрээ "Нийт 180 мянган бүртгэлтэй гишүүнээс саналын эрхтэй 132 мянган гишүүн оролцлоо. Ирц 60 гаруй хувьтай байсан. Зарим газарт байгаль, цаг уурын нөхцөл нөлөөлсөн. Гэхдээ ирц хангалттай байлаа. Санал асуулгын хувьд үндсэн дүрэм зөрчсөн маргаан бага гарсан" хэмээн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв. Эсрэгээрээ дотоод сунгаандаа өвдөг шороодсон нөхөд Х.Баттулгын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй яваа сурагтай.
Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхдээ бүх нэр дэвшигчээ хэвлэлийн хуралдаа хүрэлцэн ирэхийг урьсан ч тэдний нэг нь ч ирээгүй байна. Товчхондоо, "Женко"-гийн ялалтыг намын дарга нь хүлээн зөвшөөрсөн ч өрсөлдөгчид нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гэхээр.
Хэрэв Х.Баттулга энэ чигээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл намынх нь тэн хагас нь ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хүч нэмж ажиллахгүй байх магадлал өндөр аж. Энэ нь мань эрийг дотоод сунгаагаа мөнгөөр "зодож", намынхаа гишүүдийн саналыг худалдаж авсан гэх яриатай холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Тэгээд ч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг АТГ-аас сэжигтнээр татчихсан байгаа. Түүнийг хэд, хэдэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд байцаалт авч, яллагдагчаар тооцон шалгаж байгаа билээ.
Хууль, эрх зүйн талаасаа яллагдагчаар татагдсан хүн ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй. Гэвч олон нийтийн зүгээс ирээдүйн төрийн тэргүүнийг тулхтай, туршлагатай төрийн хар хүн байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд хамгийн гол нь нэр цэвэр нэгэн байх ёстой гэж үзэж буй.
Хуульд зааснаар парламентад суудалтай гурван том нам болох MAH, AH, МАХН-ынхан маргааш гэхэд нэр дэвшигчээ эцсийн байдлаар батламжлах ёстой. Яах вэ, дотоод сунгаанаасаа АН-аас "Женко" Х.Баттулга гараад ирдэг юм байж. Гэтэл яг цаг нь тулаад нэрийг нь батламжлах гэтэл СЕХ-ноос дээрх шалтгааны улмаас нэр дэвшүүлэхээс татгалзсан хариуг егвөл яах билээ
| https://ikon.mn/n/103h |
103i | УИХ-ын даргын суудалд хэн очих вэ? | Монголын мэдээ | 05/05/2017 08:33:00 |
Гэрэл зургийг mpa.mn
МАН-ынхан өнгөрөгч мягмар гарагт Тусгаар тогтнолын ордонд Бага хурлаа хийж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх шийдвэрт хүрснээ зарласан. Тэгвэл М.Энхболд даргын нэрийг СЕХ-нд өгснөөр тэрбээр намын болон улс төрийн сонгуульт албан тушаалаа хүлээлгэн өгөх учиртай. Хуульд зааснаар төрийн албан тушаалаас заавал татгалзах бол намын буюу улс төрийн албан тушаалаас татгалзах эсэх нь түүний өөрийн шийдэх асуудал билээ.
Хэрвээ М.Энхболд дарга хоёр албан тушаалаасаа татгалзах хүсэлт гаргавал эрх мэдлийн төлөөх тулаан энэ намд өрнөж эхлэх нь тодорхой. Саарал ордонд эртнээс нисэж буй “бор шувуу”-ны жиргээнээс дуулахад намын даргатайгаа Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд өрсөлдсөн Ц.Нямдорж гишүүн УИХ-ын даргын суудалд тухлах бололтой. Энэ тохироо ч эртнээс хийгдсэн байсан гэх.
Харин УИХ-ын дэд даргын суудал УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд очно гэх яриа байгаа юм. Намын даргыг суудлыг бүр биш түр эзлэх хүн нь Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Амарбаясгалан гэх залуу улстөрч байх нь гэх яриа ч хэдийнээ гараад байна. Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульдаа амжилттай оролцох учиртай” гэсэн хариулт өгсөн юм.
Хэрвээ МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөөд бүдэрлээ гэхэд эргээд суудалдаа ирнэ. Тиймээс намын албан тушаалаа бүр биш түр хүлээлгэн өгөх, эсвэл намын дарга хэвээр өрсөлдөх магадлал өндөр билээ.
| https://ikon.mn/n/103i |
103j | М.ЭНХБОЛД VS Х.БАТТУЛГА | С.Өрнөл, Өглөөний сонин | 05/05/2017 08:57:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Улс төрийн хоёр гол хүчнээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхээ аваад байна. Тэгвэл энэ хоёр эрхмийн хэн нь хэн бэ. Тэдний боловсрол мэдлэг, улс төрийн замналыг нь хамтдаа сонирхъё.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд
Түүний хувьд 1964 оны долоодугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Боловсролын хувьд зузаан намтартай нэгэн. Тодруулбал,
1982 онд Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр лаборатори дунд сургууль
1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн
1996 онд Япон Улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн
1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2000 онд Эдийн засгийн магистр
2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн
2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор
2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор
Харин ажил эрхлэлтийн тухайд 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Улс төрийн замналын тухайд 1990 онд МАН-д элссэнээр улс төрийн карьераа эхлүүлсэн.
Үүнээс хойш
1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
1997-2006 онд Нийслэлийн MAН-ын хорооны дарга,
2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,
2013 оноос МАН-ын дарга,
1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
МАН-ын 21 дүгээр Их хурлаас “Шинэ үе" жигүүрийн санаачлагч,
1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагчаар ажиллажээ.
Ингэж тэрбээр намдаа анхан шатнаас нь эхэлж ажилласан бөгөөд өдийг хүртэл тууштай яваа нэгэн.
Харин төрийн ажлын дадлага туршлагын тухайд,
1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
1996-1998 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд -2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байна.
АН-ыг төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Х.Баттулга
Гэрэл зургийг mpa.mn
Түүний хувьд 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн гэдгээс өөр мэргэжил, боловсролын намтар байхгүй. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын хувьд дээд боловсролгүй нэгэн. Хэрвээ тэр Ерөнхийлөгч болбол дээд боловсролгүй хүн төр тэргүүлнэ гэсэн үг. Харин улс төр дэх замнал, намдаа үнэнч зүтгэсэн гэх үзүүлэлтийн тухайд ч асуудалтай.
Учир нь түүний хувьд эртнээс бизнес эрхэлсэн бөгөөд бүр сүүлд буюу 2004 онд Эх орон намаас АН-д элсэж орж ирсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, түүний хувьд 2004 оныг хүртэл улс төрийн чиг хандлага нь тодорхойгүй явсан байдаг. Үүний оронд түүнд спортын замнал, бизнесийн салбарт хэрхэн ажилласан зэрэг замнал гэвэл багагүй юм бий. Гэхдээ Монгол Улсын төрийн тэргүүн болох хүнд тавигдах үндсэн шалгуурт энэ тийм ч чухал биш.
Цаашилбал, төрийн ажлын дадлага туршлагыг нь аваад үзэхэд ч УИХ-ын дарга М.Энхболдтой харьцуулшгүй. Үндсэндээ түүнд тийм зузаан намтар байхгүй. Ердөө 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан замналтай нэгэн юм. Хоёр нэр дэвшигчийн боловсрол мэргэжил, улс төр болон төрийн ажлын замналыг нь харьцуулахад ийм л дүр зураг харагдаж байна.
Үнэндээ яг нэг өнцгөөс нь харвал дээрх хоёр эрхмийн туулсан замнал тэнгэр газар шиг. Нөгөө талаас бизнесийн салбарт хэн нь хэн бэ гэж харьцуулахад ч их зөрүү гарна. Баттулгын хувьд “Женко” гэх “овог”той болтлоо бизнес эрхэлсэн нэгэн. Өдгөө түүний мэдэлд 3-4 компани бий. Харин УИХ-ын дарга М.Энхболдын хувьд бизнесийн тал дээр Х.Баттулгад хол хаягдана. Гэхдээ энэ бол муу гэсэн үг огт биш бөгөөд тэр нэг чиг шугамаа явсаар өдийг хүрсэн нь эндээс харагдана.
Нэг ёсондоо цэвэр төрийн хар хүн гэвэл М.Энхболдыг нэрлэж болох юм. Төдийгөөс өдий хүртэл улс төрд зүтгэсэн ч хувийн бизнес хөөгөөгүй нь магадгүй өнөөдөр түүний сул тал байж болох. Учир нь түүний өрсөлдөгч “Женко"-гийн хувьд хэдийнээ наймааны ухаан суусан хүн. Хамгийн хачирхалтай нь өдгөө Монголын толгой баячуудын нэг болсон Х.Баттулга өнөөдрийг хүртэл цэвэр бизнес эрхэлсэн үү гэдэг асуудал эргэлзээ дагуулна.
Учир нь 2000-аад онд “Номаринг”-ийн гэх тодотголтой солонгосчуудыг залилсан хэргээс авхуулаад улс төрийн хүрээний бүхий л томоохон хэргүүдтэй нэр холбогддог нь нууц биш. Алдарт төмөр замын 63 тэрбумаас авхуулаад, 17 чингэлэг спиртийн хэргийн голлон тоглогч гэдэг автор өнөөдөр ч түүнийг дагадаг.
Эцэст нь тэр өнөөдөр хууль шүүхийнхний хараанд байгаа буюу албан ёсоор “сэжигтэн” нэртэй яваа. Гэсэн ч тэр бас нэгэн “муу түүх” бүтээж, “сэжигтэн" хүн төрийн тэргүүнд нэр дэвшиж болдог шинэ жишгийг тогтоосон төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн харуулж явна.
| https://ikon.mn/n/103j |
103k | С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх үү | Монголын мэдээ | 05/05/2017 09:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-Д нэгхэн хуний суудалтай ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өрсөлдүүлэх бүрэн эрхтэй МАХН-ын нэр дэвшигч хэн байх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж буй. Тэгвэл эх сурвалжуудын өгч буй мэдээллээр МАХН С.Ганбаатар, Ц.Шаравдорж нарын нэгт боломж олгохоор ярьж буй сурагтай. Өчигдөр ТВ9 телевизээр шууд дамжуулсан “Бүх ард түмний үндэсний их хуралдай”-ны үеэр ХҮН-ын дарга асан С.Ганбаатар үг хэлж байсан олон сарын турш яригдсан таамаг яриа магадлалтай гэдгийг баталж өглөө.
Юутай ч МАХН өнөөдрийн Бага чуулганаар эцсийн шийдвэрээ гаргах учиртай. МАХН-аас нэр дэвших боломжтой юу гэсэн манай сэтгүүлчийн асуултад экс гишүүн С.Ганбаатар “Ерөөл бат оршиг. Миний хэлж чадах зүйл энэ л байна. Нам доторх үйл явцыг өмнөөс нь би тааж хэлж чадахгүй” хэмээн хариулж байсан удаатай. Бага чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэх гэнэ.
Түүнчлэн, Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтээ хоёр удаа гаргасан ч татгалзсан хариу авсан аж. Тэрбээр, гурван тэрбумыг өгчих, тэгвэл танай нэр дэвшигчийг дэмжлээ хэмээн улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН-ын удирдлагатай уулзсан гэх яриа ч саарал ордонд гараад байгаа юм
| https://ikon.mn/n/103k |
103l | THAAD систем пуужингийн халдлагыг хэрхэн зогсоодог вэ? | Р.Төмөр, ikon.mn | 05/05/2017 09:07:00 |
Энэ долоо хоногт АНУ-ын пуужингаас хамгаалах THAAD (Terminal High Altitude Area Defense) системийг Өмнөд Солонгост суурилуулж ажиллагаанд оруулсан. Энэхүү системээс болоод Хятад-Өмнөд Солонгосын харилцаа муудаад байгаа. Учир нь THAAD-ийн радарын систем Хятадын зүүн хойд бүс дэх цэрэг, зэвсгийн хөдөлгөөнийг тагнах боломжтой гэж үзэж байгаа юм.
Үүнээс гадна THAAD-ийн байрлаж байгаа газар нутгын иргэд өөрсдийгөө Хойд Солонгосын цохилтын эхний бай болно хэмээн болгоомжилж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Мөн радарын долгион нь орон нутгийн хүн амын эрүүл мэндэд хортой гэсэн яриа гарсаар байгаа.
Харин АНУ болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхэн дээрх эсэргүүцлүүдийг няцааж, THAAD нь зөвхөн Хойд Солонгосын пуужингийн цохилтоос хамгаалах зорилготой, аюулгүй, зөвхөн хамгаалах зэвсэг гэж тайлбарлажээ. Түүнд ямар ч байлдааны зэвсэг байхгүй, ирж яваа пуужинг 100 хувь кинетик энергийн хүчээр зогсоодог гэнэ. Ингэхдээ пуужингийн цэнэгт хошууг дэлбэлэхгүйгээр аюулгүй болгодог гэжээ.
Тэд мөн THAAD системийн хэрхэн пуужинг зогсоож байгааг харуулсан дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна.
Эх сурвалж: Independent | https://ikon.mn/n/103l |
103m | Үрчлээ үүсэхэд нөлөөлдөг бидний зуршилууд | СУРТАЛЧИЛГАА | 05/05/2017 09:10:00 | Толинд харах бүрт зовхины дор нэг үрчлээс нэмэгдээд байгаа мэт санагдаж, залуу толигор арьс минь өдөр өдрөөр гундаж байна хэмээн санаа зовсоор найз нөхдийн зөвлөгөө, элдэв сурталчилгаанд итгэж үнэтэй, сайн гэсэн бүхнийг хэрэглэсэн ч үр дүнд хүрч өгөхгүй байна уу?
Тэгвэл энэ бүхэн магадгүй бидний өдөр тутмын зуршилаас үүдэж байгаа юм биш биз? Бүсгүйчүүддээ үүрчлээ үүсэхэд нөлөөлдөг бидний зуршилуудыг хүргэе.
1. Нарны тос түрхэхгүй байх. Тийм ээ, нар гэдэг бидний амьд оршихуйн үндэс. Гэхдээ нарнаас ирж буй хэт ягаан туяа бидний арьсанд ямар их хор нөлөөтэй гээч!
Ази хүний нимгэн цагаан арьс нарны хэт ягаан туяанаас ердөө 15минут л хамгаалах чадвартай байдаг, иймээс бидэнд нэмэлт хамгаалалт хэрэгтэй байдаг.
Нарны хэт ягаан туяанаас үүдэж үрчлээнээс гадна арьсны хавдар үүсэх аюултай тул наранд гарахаас өмнө нарны тос хэрэглэж заншаарай.
2. Хангалттай хэмжээнд унтаж амрахгүй байх. Мэдээж бид хангалттай хэмжээнд нойр авч чадахгүй бол бие сульдаж, ядардаг.
Гэтэл үүнээс гадна сайн унтаж амраагүй тохиолдолд бидний бие кортизол гэх дааврыг үйлдвэрлэж, улмаар энэхүү даавар нь арьсны эсийг гэмтээдэг байна.
Насанд хүрсэн хүн өдөрт 7-8цаг унтах нь хангалттай учраас нойроо бүтэн авснаар арьсаа илүү эрүүл, уян хатан байлгах боломжтой байна.
3. Дутуу цэвэрлэгээ. Магадгүй заримдаа нүүрээ цэвэрлэлгүй унтах, эсвэл дутуу цэвэрлэсэн болоод унтаад өгдөг юм биш биз?
Ядарсан ч гэсэн оройн цэвэрлэгээг алгасахгүйгээр, бүрэн цэвэрлэж байж нойрсож байх хэрэгтэй шүү.
Сүүлийн үед бүх цэвэрлэгээг нэг дор багтаасан мицелляр ус, салфетик зэрэг олон шинэ бүтээгдэхүүн гарсан учраас үнэхээр ядарч, залхуу хүрсэн үедээ хааяа нэг хэрэглэхэд тохиромжтой гэдгийг дуулгахад таатай байна.
4. Хооллолт. Гоолиг эрүүл биеийн нууц мөн адил арьсанд ч нөлөөлдөг.
Өглөөний цайг алгасаж хэзээ ч болохгүй, өдрийн хоолонд жигнэж болгосон уургаар баялаг хүнс хэрэглэж, оройдоо жимс, жимсгэнэ тараг зэргийг хэрэглэх, ус тогтмол уух нь таныг илүү эрч хүчтэй бас залуу сайхан бие, арьсыг тань эргүүлэн өгөх болно.
5. Алчуур болон дэр. Өглөө оройд нүүрээ угаасны дараа алчуураар хөнгөн дарж, усыг нь авдаг, орой бүр унтахдаа дэрээ дэрлэнэ.
Энгийн бидний хийдэг үйлдэл хирнээ энэхүү алчуур болон дэрний ариун цэврийг өндөр сахих нь нүүрэн дээр батга гарах, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тань туслана.
6. Нүдээ нухах, духаараа харах гэх мэт үйлдлүүд. Хэрвээ та хараа муутай бол холын зүйл харах бүртээ шилээ зүүх хэрэгтэй, учир нь бид холын зүйл харах гэж хичээхдээ духаа үрчийлгэн, нүдээ онийлгодог ба өдөр тутамд байнга давтагдснаар өнөөх үрчлээ тань үүсэхэд нөлөөлнө.
Мөн нүдээ нухах, уйлах, стрессдэх нь үрчлээ үүсэхэд нөлөөлдөг учраас аль болох сэтгэл зүйн хувьд тайван байж, нүүрэндээ бага хүрч байх хэрэгтэй.
Эдгээр энгийн мэт боловч өдөр тутмын эдгээр үйлдлүүд бидний гоо сайхныг үгүй хийхэд ихээр нөлөөлдөг учраас хэрэв танд дээрх зуршил байгаа бол цаашид анхаарч, зайлсхийвэл эрүүл толигор арьсаа удаан хугацаанд хадгалж үлдэх болно.
Нэмэлт зөвлөгөө: Хэрвээ бүсгүй та 25 нас ба түүнээс дээш настай бол үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж, зовхины тостой найзлахыг зөвлөж байна.
Учир нь үрчлээ үүссэний дараа бус үүсэхээс урьдчилан сэргийлэх нь илүү хялбар байдаг.
Германы Байрсдорф компанийн NIVEA брэндийн үрчлээний эсрэг Q10 тос нь арьсны эсийн түвшинд хүрч эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлснээр таны арьсыг залуу, эрүүл толигор байхад тань туслах болно.
Nivea Q10 үрчлээний эсрэг өдрийн тос
Патентлагдсан өдрийн тос нь арьсны эд эсэд коэнзим Q10-ийн ялгаралын хэмжээг идэвхижүүлэх замаар үрчлээтэй дотроос нь тэмцэн арьсыг мэдэгдэхүйц толийлгон татах үйлчилгээ үзүүлнэ.
Нарны хэт ягаан туяанаас хамгаалах SPF 15, UVA шүүгчтэй бөгөөд арьсыг давхар хамгаалснаар дахин шинээр үрчлээ үүсэхээс найдвартай сэргийлнэ.
Тогтмол хэрэглэснээр өнгөц үрчлээ бүрэн арилаж, мэдэгдэхүйц үрчлээ 4 долоо хоногийн дотор арилна.
Nivea Q10 үрчлээний эсрэг шөнийн тос
Унтаж байх үед илүү үйлчлэл үзүүлэх зорилгоор энэхүү Коэнзим Q10 Plus идэвхтэй нэгдлээр баялаг бөгөөд шөнийн турш арьсны эд эсийн нөхөн төлжих явцыг идэвхжүүлсэнээр үрчлээтэй дотроос нь тэмцэнэ. Өнгөц үрчлээг хэдхэн хоногийн дотор арилгах чадалтай ба тогтмол хэрэглэсэн үед мэдэгдэхүйц үрчлээг 4 долоо хоногийн дотор арилгах гайхалтай үр дүн үзүүлж чадсан патентлагдсан бүтээгдэхүүн юм.
Nivea Q10 үрчлээний эсрэг зовхины тос
Коэнзим Q10 Plus идэвхтэй нэгдлээр баялаг энэхүү зовхины тос нь өдрийн турш арьсны эд эсийн нөхөн төлжих явцыг идэвхижүүлсэнээр ядаргаанаас үүдэн үүссэн зовхины хавдалт, хөхрөлт зэргийг болон өнгөц үрчлээг арилгах, арьсыг чийгшүүлэх үр дүнтэй үйлчлэл үзүүлнэ.
Үр дүн:
Хялгасан үрчлээг хэдэн цагийн дотор арилгана.
Мэдэгдэхүйц үрчлээг 3 долоо хоногийн дараа
Гүн үрчлээ 4 долоо хоногийн турш өдөр бүр хэрэглэсэнээр арилна.
Германы Байрсдорф компанийн Nivea брэндийн Монгол дахь дистрбьютер “Нано Интернешнл” ХХК
Facebook хуудас : Nivea Mongolia
| https://ikon.mn/n/103m |
103n | Томоохон төслүүдийн орлогыг Монголын банкаар дамжуулдаг болгох заалтыг хүчингүй болголоо | ikon.mn | 05/05/2017 09:36:00 |
Чуулганы өчигдөрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоол батлагдсан юм.
Уг тогтоолоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 13 заалт бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Харин Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “11-д гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн дэд заалттай.
Гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой
Гэрэл зургийг mpa.mn
Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат "Албан тоотыг дэгийн хууль зөрчин оруулж ирсэн нь буруу, тогтоолын энэ заалтыг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх боломж бий.
Энэ бол ихээхэн ач холбогдолтой заалт гээд энэ асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна.
Энэ асуудлаар танай манай гэх асуудал байхгүй.
Гол нь гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой, гадагш нь түүхий эдээ үнэгүй өгөөд оронд нь зээл аваад байж таарахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм" гэлээ.
ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлжээ.
Иймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын төсөл боловсруулан өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 11 дэх заалтыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ.
Хүндрэлтэй байдлаас хурдан гарч эдийн засгаа хурдан сэргээхэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр маш чухал
Гэрэл зургийг mpa.mn
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Улс орны эдийн засаг амаргүй байгаа ийм үед цаг алдах эрх бидэнд алга, нөгөө талаар энэ хүндрэлтэй байдлаас хурдан гарч эдийн засгаа хурдан сэргээхэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр маш чухал болоод байна.
Иймээс аль аль талдаа ойлголцоод явах хэрэгтэй байна" гэдгийг хэллээ.
Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгснөөр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан.
Чуулганы нэгдсэн хуралдаан 19 цагаас үргэлжилж, тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 36 нь буюу 65.5 хувь нь дэмжлээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/103n |
103o | Ж.Жагаамаа: Нил ягаан болор санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг | Б.Туул | 05/05/2017 10:14:00 |
Хүүхэд насныхаа хүсэл сонирхлыг ажил хэрэг болгож чадсан “Сувдан гоёл” ХХК-ийн захирал Ж.Жагаамаатай ярилцсанаа хүргэе. Тэрбээр “Бид чулууг гоёл чимэглэлд өргөн хэрэглэдэг ч хэзээ, хаана зүүхээ төдийлөн сайн мэддэггүй. Байгалийн чулууны энерги шингээх шинж чанар өөр өөр байдаг. Тиймээс чулуун зүүлтээ хэн нэгэнтэй сольж зүүх хэрэггүй” хэмээн ярих нь сонирхол татах ажээ.
-Цахим ертөнцөд танай “Уран гар” хуудас нэлээд идэвхтэй байдаг. Мөн байгалийн чулууны талаар олон сонирхолтой мэдээллийг өгсөн байдаг. Та чулуун гоёлоо хэзээнээс урлаж эхэлсэн бэ. Энэ таны хүүхэд насны хобби гэсэн үү?
-Би хүүхэд байхаасаа гар урлал сонирхож, гоёл чимэглэл урлаж сурсан. Хүсэл сонирхол маань намайг чулууны ертөнц рүү хөтөлсөн. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоёж гангалах дуртай. Шүр, сувдаар гоёл чимэглэл урлаад гэрийнхэндээ бэлэглэдэг байв. Нэг удаа санамсаргүй сургалтад хамрагдсан юм. Тэр сургалтаас чулуу хэлхэх, сүлжих технологи ямар байдаг, яаж гоёл урлаж болох талаар анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа.
Хүнд анхны бүтээл дурсамж үлдээж, илүү ихийг бүтээх урам өгдөг. Анх 4 мм хэмжээтэй 100 ширхэг жижиг болроор бөгж урлаж байсан. Би чулуугаар хийсэн гоё бүтээл харахаараа дахин давтагдашгүй, өвөрмөц хийц загвартай бүтээл урлах гэж их хичээдэг. Ажилтай, завгүй байсан ч зав гаргаад хийдэг. Тиймдээ ч хүсэл сонирхлоо хобби, хоббигоо ажил хэрэг болгож чадсан.
-Хоббигоо ажил хэрэг болгоход гэр бүлийн нөлөө, дэмжлэг чухал байдаг. Таны ажлыг хэр дэмждэг вэ?
-Манай гэр бүл ажлыг маань сайн ойлгож дэмждэг. Нөхөр, хүү хоёр маань бугуйн цагаа, чулуун бугуйвчтай хослуулж зүүдэг. Том хүү дэлгүүр нээхэд их тусалсан. Намайг орон нутгаар явсан үед дэлгүүрээ ажиллуулаад, үйлчлүүлэгчдээс захиалга авч зарим нэгэнд нь гоёл зэхэж өгсөн байдаг. Хөдөө орон нутгийн хүмүүс “Сувдан гоёл” гэхээр андахгүй мэднэ. Харин “Уран гар” бол манай компанийн хуудас.Хуудас маань одоогоор 60 мянган дагагчтай. Бид чөлөөт цагаараа хуудсаараа дамжуулан хүмүүсийн сонирхсон асуултад хариулдаг юм.
-Сүүлийн үед байгалийн чулуугаар үндэсний бүтээл урлаж байгаа гэж сонссон?
-Би өөртэйгөө адилхан хүсэл сонирхолтой, гар урлалын бүтээл урладаг бүсгүйчүүдийн нүүр номоор аялж, бүтээлүүдийг нь сонирхож хардаг. Тэдний дунд гадаад хүмүүс ч бий. Тэд бүтээлдээ үндэснийхээ хэв загварыг шингээсэн нь их сонирхолтой санагдсан. Тиймээс сүүлийн үед монгол хатдын ээмэг, бугуйвч, малгай, толгойн унжлага, энгэрийн зүүлт зэргийг шүр, сувдаар урлаж, мөнгө, чулуу шигтгэн хийж байгаа юм. Үндэснийхээ өв уламжлалаас санаа авч, өдөр тутамд зүүж болох гоёл руу түлхүү анхаарч байна.
-Таныг гар урлалын бүтээлүүдээрээ олон шагнал хүртсэн гэж байсан. Энэ талаарх мэдээллээсээ хуваалцаач?
-Одоогоос гурван жилийн өмнө Монголын зохион бүтээгчдийн холбооноос монгол чулуугаар загварлаг бүтээл туурвисан гэж шилдэг шагнал хүртэж байсан. Мөн Хөвсгөл түншлэлээс “Хэрэглэгчдэд нийцсэн бүтээгдэхүүн” өргөмжлөл, Завхан аймгаас “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртэж байв.
Миний хэтийн зорилго бол өөрийн бүтээлээ гадаадын зах зээлд гаргах. Тиймдээ ч бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрхийг харуулахыг зорьдог. Амьдарч буй орчин, цаг үетэйгээ нийцүүлж мэдрэмжтэй урлахыг хичээдэг болохоор миний урласан загвар бусдын дэлгүүрт тэр бүр байдаггүй юм.
-Хүмүүс ер нь ямар чулууг илүү их сонирхдог вэ. Жишээ нь та өөрөө ямар чулуугаар гоёх дуртай вэ?
-Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй. Тиймээс тухайн эзэндээ эрч хүч хайрлаж, урам зориг өгдөг. Зарим чулууг харахаар өөрийн эрхгүй сэтгэл сэргэж баярладаг. Ялангуяа, сайхан үйл явдал өрнөсөн газраас олдсон чулуу эзэндээ эерэг энергийг өгдөг. Би хар мана зүүх дуртай. Сүүлийн үед турмалин, усан болор зүүж байгаа.
Хүмүүс сүүлийн үед алт, мөнгө, үнэт эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунаас энерги, эрч хүч авахыг хүсдэг болсон. Хүмүүс сонголтдоо их мэдрэмжтэй ханддаг болсон. Тиймээс засвар хийгдээгүй байгалийн хэв тогтоцтой чулууг их сонирхдог. Тухайлбал багш нар, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүс чамин хийцтэй жижиг чулуун зүүлт, ээмэг, бөгж зүүх сонирхолтой байдаг.
Харин худалдаа үйлчилгээ, бизнес эрхэлдэг хүмүүс том шигтгээтэй чулуугаар гоёх дуртай. Мөнгөтэй байнга харьцдаг хүмүүс голдуу мөнгөний энерги дууддаг чулууг сонгодог. Оюунлаг, зохион байгуулах авьяастай, шүүгч, прокурор ажилтай хүмүүс хар, цагаан хэл амнаас хамгаалсан утаат болор чулууг сонгодог. Мөнгөтэй болохыг хүсэж байгаа хүнд нил ягаан болор тохиромжтой байдаг. Энэ чулуу санхүүгийн эрсдэлээс эзнээ хамгаалдаг.
-Хаврын улиралд бүсгүйчүүд ямар чулуун гоёл сонирхдог вэ?
-Байгалийн чулуу өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр байдаг. Тиймээс зарим хүмүүс өөрт байгаа чулуугаараа гоёлын зүүлт, ээмэг хийлгэх гээд бариад ирдэг. Хавар хүмүүс ажил үйлс, эрүүл мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордны чулууг сонгодог. Монголчууд эрт үеэс чулууг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн.
Тухайлбал, ногоолин чулууг нярай хүүхдийнхээ өлгийд хийж, нүднээ үл үзэгдэх муу зүйлээс хамгаалдаг байсан. Мөн улаан маныг эрүүл мэндийн чулуу гэдэг. Шөрмөс мана, усан мана зэрэг чулуу дотроо болрын ургалттай, Монголд хамгийн их байдаг. Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гариг, эрхсийн хэлбэртэй, янз бүрийн амьтны дүрстэй байдаг.
-Чулуу сонирхож судалдаг энэ зан чинь таныг хаанаас ямар чулуу олох вэ гэсэн эрэл хайгуулд хөтөлдөг байх. Гадна, дотнын чулуу их сонирхоно биз?
-Тэгэлгүй яах вэ. Би хайж байсан чулуугаа олсон. Турмалин чулуу надад хэрэгтэй байсан болохоор интернетээс хайж, таньж мэддэг, ойр дотнын найзуудаасаа асууж сураглаж байлаа. Аливаа зүйл энергиэрээ таталцдаг шүү дээ.
Гэтэл саяхан нэг найз маань ОХУ-аас турмалин авчирч өгсөн. Энэ мэтчилэн эрж хайсан зүйл маань ямар нэгэн байдлаар олдоод л байдаг юм. Энэ чулуу өөртөө ягаан, ногоон, шар гэх зэрэг тод өнгө үүсгэдэг. Турмалин нь соронзон долгионыг бууруулдаг учраас эрүүл мэндэд тустай байдаг.
-Зарим хүн байгалийн чулуу эзэндээ хүнддэг гэж үздэг. Энэ тухай таны бодлыг сонсъё?
-Би сүсэг бишрэлтэй. Хаана ч очсон тухайн нутгийн газар шорооноос дураараа чулуу хөдөлгөж авдаггүй. Хүн эрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хөдөөгөөр явж байхад нутгийн иргэд чулууг авахдаа зан үйлийг нь ёсчлон үйлдэж газар аргадаж авсан тухайгаа ярьдаг. Тиймээс энэ бүхнийг бодолцож үздэг. Буруу санаа өвөрлөж, хулгайн гараар орж ирсэн чулуу сөрөг үр дагавартай байдаг.
-Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй гэж та хэллээ. Чулууны билэгдэл, учир утгыг тайлбарлаж өгөөч?
-Би хүмүүст хэлдэг. “Та өөрт байгаа чулуугаа хүн болгонтой сольж зүүх хэрэггүй” гэж. Яагаад гэвэл, таны энерги тухайн хүний энергитэй холбогдож таагүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс сахиус мэт дээдлэх хэрэгтэй. Учир нь танд зөв энерги өгч, амьдралын тань хэв маягийг идэвхжүүлж байдаг.
Тухайлбал эзэнд нь ямар нэгэн аюул заналхийлэл ирлээ гэхэд зүүж буй зүүлт, бугуйвч нь тасрах, бие нь муудвал өнгөө алдаж харлах зэргээр мэдрэгддэг. Байнга завгүй ажилладаг, амархан бухимдах гээд байдаг хүмүүс саран чулууг зүүвэл тайвширна. Биндэръяа чулуу үнэнч дурлалын бэлгэдэл болдог тул хосууд муудалцсан үед зүүхэд эвлэрүүлэх энергитэй.
Сувд эмэгтэй хүний зовлонг нимгэлдэг гэж үздэг. Мөн урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэддэг. Настай хүмүүс дөш чулууг сонгож зүүхэд сайн. Энэ чулуу цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыг саармагжуулдаг. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог. Молор чулуу гэр бүлийн сахиус болдог учир айл бүрд байхад тохиромжтой. Гартаам чулуу зүрх судасны өвчин, ядаргаа арилгахад тустай байдаг.
| https://ikon.mn/n/103o |
103p | Сурагч-багш буюу Э.Макроны тэнцвэргүй гэрлэлт | Б.Даваахүү | 05/05/2017 09:49:00 |
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх шатны санал хураалт энэ сарын 7-нд болно. Тус сонгуульд “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пен, Эдийн засгийн сайд асан Эммануэл Макрон нар тунаж үлдсэн билээ. Гэхдээ сүүлийн үеийн санал асуулгуудад Э.Макрон тэргүүлсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд олон улс судлаачид ч, түүнийг ялах магадлал өндөртэй гэдгийг тодотгож буй.
Э.Макрон харьцангуй залуу бөгөөд эдүгээ 39 настай. Түүнчлэн, аль нэг намын харьяалалгүй, улс төрд туршигдаагүй төдийгүй кампанит ажлынхаа үеэр тавьсан илтгэл бүртээ гүн сэтгэгчдийн үгнээс иш татдаг гээд түүнд давуу тал их. Үүний зэрэгцээ хайр дурлалын адармаатай түүх нь ч түүнийг Ерөнхийлөгч болоход нэг алхам ойртуулж буйг зарим хэвлэл онцолж байгаа юм.
Өнгөрсөн сарын 23-ны өдрийн сонгуулийн эхний шатны санал хураалтад Э.Макрон хамгийн их хувийн санал авч, хоёрдугаар шатанд тунаж үлдсэн. Тухайн үед ялалтаа зарлахаар дэмжигчдийнхээ өмнө гарахдаа тэрбээр эхнэр Брижитийнхээ гараас чанга атган хамтдаа гарч ирсэнээр хосуудын хайрын түүх олны анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Түүний энэ америк маягийн алхам францын улс төрд ер бусын байсан нь мэдээж. Гэхдээ хосуудын тэнцвэргүй гэрлэлт ч ер бусын байлаа. Ирээдүйн Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нөхрөөсөө 24 насаар эгч.
Тэдний хайрын романс нэр дэвшигч Э.Макроныг 16 настай Амьены ахлах сургуулийн сурагч байхаас эхтэй. Эммануэл Макрон багадаа театрын урлаг, яруу найрагт туйлын сонирхолтой хүүхэд байсан бол Брижит тухайн үед сургуулийнх нь театрын багшаар ажилладаг байсан гэдэг. Энэ үед л өсвөр насны Макрон 40 насны босго аль хэдийнээ алхсан багшдаа ухаангүй дурлажээ. Харин тухайн үед Брижит гэрлэсэн. Гурван хүүхэдтэй гэрийн эзэгтэй байсан бөгөөд том охин Лоренс нь Макроны ЕБС-ийн нэг ангийн сурагч байв.
Гэвч, Эммануэлийн эцэг эх өсвөр насны хүүгээ өөрсөдтэйгөө чацуу шахам бүсгүйд дурласныг нь хүлээн зөвшөөрч чадаагүй байна. Ингээд түүнийг Парис руу явуулжээ. Тэнд Макрон том орон сууцын байранд ганцаархнаа амьдарч, тэндээ ахлах сургуулиа төгсжээ. Энэ хугацаанд тэдний дурлалын романс үргэлжилсээр л байсан гэнэ. Брижит нэг удаа телевизийн баримтат нэвтрүүлгийн үеэр “Бид байнга л утсаар ярьдаг байсан. Бүр хэдэн цагаар ч хамаагүй ярьдаг байлаа” хэмээн дурсжээ. Эцэст нь, Брижит нөхрөөсөө салахаар шийджээ. Ингээд хуучин амьдралаа Амьенд үлдээж, Парис руу явсан байна. 13 жил нэг нэгнээ гэсэн хайр сэтгэл үргэлжилсээр 2007 онд тэд гэрлэжээ. Тэр үед Брижит 54 настай байсан бол Макрон 29-тэй байсан гэнэ.
“Би түүнийгээ нуухыг хүсэхгүй байна. Тэр миний амьдралд байгаа, үргэлж байсаар ирсэн”. Энэ үгийг эхний шатны сонгуульд ялалт байгуулсан Макрон “BFM” телевизэд ярилцлага өгөхдөө итгэл төгс илэрхийлсэн байдаг.
Нэг талаас, насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан мэт харагдах тэдний хайрын романс эдүгээ, харин ч эсрэгээрээ Макроны имижид эергээр нөлөөлөх болжээ. Түүгээр ч барахгүй 39 настай Эммануэль, 64-тэй Брижит нарын шүтэн бишрэгчид нэмэгдэж байгаа гэнэ. Энэ асуудлыг олон улсын хэвлэлд хэтрүүлэн сенсаци болгон мэдээлж буй ч францууд огт өөрөөр хүлээж авч буй юм. Учир нь францууд хайр сэтгэлийн асуудалд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж үзэцгээдэг ажээ. Ямартай ч, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эхнэр Мелания Трампаас 24-өөр ах байхад төдийлөн шуугихгүй атлаа, Францын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал бүхий эр эхнэрээсээ 24 насаар дүүмэд байхад юу нь болохгүй байх билээ.
| https://ikon.mn/n/103p |
103q | Үйлдвэрийн машины эд ангийг дулааны аргаар бүрэх технологи нэвтрүүллээ | ikon.mn | 05/05/2017 09:43:00 |
Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн тэр үеэсээ эхлэн биеийн хүчний хөдөлмөр хөнгөвчилсөн ахуйн болон аж үйлдвэрийн зориулалттай багаж хэрэгслүүдийг зохион бүтээж, анхандаа тэдгээр багаж хэрэгслүүд нь болхидуу, гар хийцийн эд зүйлүүд байсан бол жилээс жилд, зуунаас зуунд цаг хугацаа өнгөрөх тусам цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагаар улам боловсронгуй болсоор өнөөгийн техник технологийн хөгжлийн гайхамшгийг бүтээсэн түүхтэй.
Харин орчин үед ахуйн болоод үйлдвэрийн зориулалттай том, жижиг машин механизм түүний эд ангийн эдэлгээ, насжилтыг хэрхэн уртасгах, шинээр ямар арга технологи нэвтрүүлэх боломжтой талаар эрдэмтэн судлаачид, инженер технологийн мэргэжилтнүүд гайхамшигтай технологиудыг хайж олсоор байгаа билээ.
Ингээд бид уншигч та бүхэндээ Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас хэрэглжүүлж буй “Их үрэлтэт машины эд ангийг дулааны аргааг бүрэх технологи”-ийн талаарх сонирхолтой төслийн мэдээллийг хүргэж байна. Тус сургуулийн Инженерийн факультетийн дакан, проф. Гүнтер Штейрээр ахлуулсан механик инженерийн ангийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран энэхүү төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
- Төсөл хэрэгжүүлэх болсон үндэслэлийн тухайд?
- Та бидний хамгийн сайн мэдэх Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдэр болон устай хольсон булингыг шахуургаар тээвэрлэхэд GRAT -1400 маркийн булинга насосыг ашигладаг байна.
Энэ насос нь цагт 1400 м3 зуурмаг сорон 30 метрийн өндөрт байрлах, ангилах төхөөрөмж рүү зөөвөрлөдөг. Насосны гол эд ангиуд нь түүний импелерүүд, мушгирсан эргэлдэгч гол түүний таг зэрэг юм.
Тэдгээр эд ангиуд нь 350-800 кг жин татах бөгөөд элэгдлийн эсрэг хромын өндөр агуулгатай цагаан гангийн нүүрс төрөгч 2.7-3.0%, хром 28-30%, никель 2% тус тус агуулсан ган материалтай байдаг.
Их үрэлтэт машины эд анги нь 240-400 цаг буюу маш богино ажлын цаг зарцуулдаг байна. Булинга насосын ажиллагаа байнга ус чийгтэй нөхцөлд явагддаг учраас зэврэлт болон гадаргууны гэмтэл их авдаг. Ийм гэмтлээс үүдэн нэг жилийн хугацаанд 300 гаруй насос ажиллагаанаас гарч үйлдвэрийн засвар үйлчилгээний зардалд багагүй хөрөнгө мөнгө зарцуулагддаг байна.
Хэрэв үйлдвэрт энэхүү технологийг нэвтрүүлбэл насосны ажиллах хугацааг нэмэгдүүлээд зогсохгүй олон талын үр ашигтай болохыг төслийн багийнхан олж судлажээ.
- Шийдэл нь юу байх бол...
- Төслийн багийнхан анхан шатны судалгаандаа үйлдвэрлэлд ашиглагдаж байсан насосны эд ангиудыг янз бүрийн дулааны бүрэлтэнд оруулж гарган авсан үр дүндээ үндэслэн тухайн эд ангийг бүрэх технологи, бүрэх материал, дулааны параметрүүдийг тодорхойлох юм байна. Үүний дараа насосны эд ангиудыг өндөр хэмжээний хатуулагтай хатуу фазууд карбидуудаар бүрэх технологи хэрэглэнэ.
Энэ аргыг ашиглан насосны хамгийн их үрэлтэнд өртдөг хэсгүүдийг бүрснээр машин механизмын эд ангиудын эдэлгээг уртасгаад зогсохгүй үйлдвэрлэлийн зардлыг тодорхой хэмжээнд хэмнэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.
- Хүлээгдэж байгаа үр дүн нь юу вэ?
- Их үрэлтэнд тэсвэртэй материалаар бүрэгдсэн машины хэсгүүдийг, бүрэлт хийгдээгүй адил эд ангиудтай харьцуулна.
Тэдний таамаглаж байгаагаар тусгайлан бүрэлт хийгдсэн эд анги 3 дахин үрэлтэнд тэсвэртэй гэж тооцоолж байгаа юм байна. Энэ нь булингын насосны ажиллах хугацааг 3 дахин (ажиллах цаг нь 212-248 цагаас 636-674 цаг) нэмэгдүүлнэ.
Ингэснээр насосны сольж тавих тоо 300 –аас 100 болтлоо буурна. Үүнээс гадна эрчим хүчний хэрэглээ, насосны чадал 3 дахин жигд байна.
Эрдэнэт УБҮ-ийн насос үйлдвэрлэх шугамд энэхүү бүрэх технологийг нэвтрүүлэх боломж, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргийг тооцон үзсэн. Эцсийн үр дүнд зардал, ашгийн харьцаа эерэг байгаа тул зэсийн баяжмал үйлдвэрлэх явцад маш их хэмжээний зардлыг хэмнэж чадна гэсэн үг.
Манайд уул уурхайн салбар хөгжиж буй энэ цаг үед энэхүү технологийн талаарх мэдээлэл магадгүй том машин механизмийг хэрэглэдэг үйлдвэрүүдэд ашигтай зөвөлгөө байж болох юм.
Хэрэв та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч германы чанар стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, машин механизмынхаа эдэлгээг уртажсгаж, зардлаа хэмнэх менежментийн хамтрагч хайж байвал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн төслийн багийнхантай хамтран ажиллах боломж нээлттэй байна.
Тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.gmi.edu.mn цахим хуудсаар нь холбогдоорой.
| https://ikon.mn/n/103q |
103r | Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал нэгджээ | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/05/2017 13:34:00 |
МАХН-ын Бага чуулган өнөөдөр хаалттай горимоор хуралдаж байна.
Чуулганд оролцсон гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана гэж заасан.
Хуулийн заалтын дагуу нэр дэвшигчийг тодруулах үйл явц 2017 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06-ныг дуустал үргэлжлэх учиртай юм.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан "Манай намаас XVI хуралд ганцхан Н.Энхбаярын нэрийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн.
Миний ширээн дээр Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар саналаа ирүүлсэн 70 мянга орчим иргэний өргөдөл байна.
Үндсэн хуулиар хувь хүний сонгох, соногдох эрхийг нээлттэй болгож өгсөн.
2016 оны сонгуулийн үеэр Дээд шүүхээс Н.Энхбаярыг буруутай гэсэн тогтоол гаргаж дараа нь хүчингүй болгож байсан.
Энэ мэтчилэн цагдаагийн байгууллага болон шүүхээс сонгуульд оролцуулахгүй гэсэн хууль бус шийдвэр гаргаж байна.
Н.Энхбаяр Монгол Улсын иргэний хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй.
Ард түмний ерөнхийлөгчөө сонгох эрхэд битгий халдаасай гэж хэлмээр байна.
Бид Н.Энхбаяр МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаатай холбогдуулан гишүүд дэмжигчдийн хамт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сонгуулийн Ерөнхий Хороонд албан шаардлага хүргүүлнэ" гэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд:
Монгол Ардын Намаас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд,
Ардчилсан Намаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр тодроод байгаа билээ.
| https://ikon.mn/n/103r |
103s | Э.Бат-Үүл: Ойрын хугацаанд Монгол Грек шиг дефолт болно | Э.Туул | 05/05/2017 10:01:00 | Энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаа хүргэж байна.
Ч.Хүрэлбаатар: Сангийн сайд 2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд төвөгтэй байдалд орлоо гэсэн бичиг өгсөн
/УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга/
ОУВС-ийн Захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах манай улсын хүсэлтийг 14 хоногоор хойшлуулаад байгаа билээ. Энэ оны төсвийг тодотгохтой хамт УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтад хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулахаар заасан нь хөтөлбөрийг хойшлуулахад хүргэсэн юм.
Энэ нь “Рио Тинто” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдад таалагдаагүй учраас ОУВС-д шахалт үзүүлж, дээрх заалтыг өөрчлөх шаардлага тавьж байгаа юм. Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хямралтай байна. Энэ эдийн засгаа сэргээе, эдийн засгаа хөгжүүлье гэдэгт монголчууд санал нэг байгаа гэж ойлгож байна.
Өмнө нь Засгийн газар Олон Улсын хөрөнгийн зах зээл дээрээс бонд босгох, хөрөнгө босгох талаар нэлээн хэдэн оролдлого хийсэн ч амжилтгүй болсон. Олон Улсын Валютын сантай хамтарсан хөтөлбөрийн давуу тал нь юу вэ гэхээр Монгол Улсын өдөр тутамд унаж байсан төгрөгийн ханш тогтворжино. Мөн хөрөнгө оруулагчид Монгол руу анхаарлаа хандуулж байгаа юм. Энэ бололцоогоо цааш үргэлжлүүлэхийн тулд дөрөвдүгээр сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар орох байлаа. Харамсалтай нь 14 хоногийн хугацаатайгаар хойшлогдсон.
Хөтөлбөр хойшлогдсон шалтгаан нь УИХ-ын тогтоолд орсон заалт. Тэр заалтын агуулга нь гадаадын хөрөнгө оруулагчид борлуулалтын орлогоо Монголын банкаар заавал дамжуулах ёстой гэсэн. Үүн дээр олон улсын банк санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид бүхэлдээ санаа зовж эхэлсэн. Эдийн засаг нь хямарчихсан, валютын нөөц нь шавхагдчихсан улсуудад хэрэглэгддэг валютын урсгал дээр авдаг арга гэж үздэг.
Харин ОУВС-аас “Танай улс гарч байгаа валют дээр хяналт тавьж байгаа юм уу. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсч байгаа бол Монгол Улстай хийсэн тооцоогоо эргэж харна. Дахиж хэлэлцээрт орно” гэдэг асуудал тавигдсан. Валютын урсгалдаа хяналт тавьж эхлэхээр томоохон хөрөнгө оруулагчид болон "Рио Тинто" санаа зовж эхэлсэн. Ер нь цаашдаа Монголд орж ирэх хөрөнгө оруулалт багасна. Эргэлзээ үүснэ.
Бидний хямралаас богино хугацаанд гарах хүсэлд саад болно. Тиймээс арваннэгдүгээр заалтыг өөрчлөх ёстой. Манай бусад хууль тогтоомжтой зөрчилдөх заалт гэж үзэж байгаа. Нэгэнт ОУВС-тай хамтарна гээд тохирчихсон, 2017 оны төсвийг хэрэгжүүлэх боломжгүй болоод эхэлчихэж байгаа байхгүй юу. Баталчихсан 2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд төвөгтэй болж байна.
Тиймээс ОУВС-тай хамтарч хямралаас гарна. Хүн болгонд таалагдсан арга хэмжээ авч байж хямралаас гарахгүй. Хэдхэн сарын өмнө хандив цуглуулаад явж байсан. Одоо нэг эдийн засаг тогтворжих эерэг үзүүлэлт бий болж байгаа дээр нь эргэж буцаад, шалчиганаад байх шаардлага байхгүй.
Тууштай яваад, үр дүнгээ гаргах ёстой. ОУВС-гаас валютын урсгалдаа хяналт тавьж байгаа бол дахиж хэлэлцээрт оръё гэсэн. Тэгэхээр дахиад хугацаа алдаад байна. Одоогийн байгаагаасаа дордсон нөхцөлд гэрээ хийх үү гэдэг асуудал үүсээд байна. Сангийн сайд Төсвийн байнгын хороонд бичгээ өгчихсөн. Ямар бичиг өгсөн гэхээр үндсэн агуулга нь 2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд төвөгтэй байдалд орлоо гэсэн. Тэгэхээр төсвийн байнгын хороо энэ заалтыг хүчингүй болгоё гэсэн санал гаргаад хэлэлцүүлээд явна” хэмээжээ.
Ч.Содномцэрэн: Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болно
/Сонгуулийн Ерөнхий хорооны дарга/
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбогдуулан өнгөрсөн амралтын хоёр өдөр Зөвлөлдөх санал асуулгыг явуулсан билээ. Ингээд зөвлөмж гаргаж, УИХ-д өргөн барьсан. Харин дараагийн үе шат нь Ард нийтийн санал асуулга явуулах. Тиймээс ч Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан.
Харин Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахад ямар нэг хүндрэл бэрхшээл гарахгүй гэж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн байна. Тэрбээр “УИХ ард нийтийн санал асуулгыг товлон зарлахаасаа өмнө хуульд хугацаатай холбоотой зарим өөрчлөлт хийх ёстой. Ард нийтийн санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар хуульчилсан. Энэ хугацааг богиносгож, 30 хоног болгож өөрчилбөл болно.
Мөн гадаад улсад байгаа Монгол Улсын 18 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн санал асуулгад оролцож саналаа өгөх эрхтэй. Үүнээс гадна гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах Төв, салбар комиссууд байгуулагдаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ ханган ажиллаж байгаа. Эдгээр комисс санал асуулгыг тухайн улс орондоо зохион байгуулах боломжтой. Хэрэв Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал ямар ч нэмэлт төсөв, зардал шаардагдахгүйгээр зохион байгуулж болно” гэв.
Ж.Амарсанаа: Манай Ерөнхийлөгч Засгийн газрыг удирддаггүй
Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсад Хууль зүйн ухааны хоёр академич байдгийн нэг нь Ж.Амарсанаа юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хууль бол суурь хууль.
Суурь хуульд өөрчлөлт оруулах нь болгоомжлол төрүүлэхээс өөр аргагүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өмнө нь зургаа, долоон удаа ярьсан. Хамгийн сүүлд 2015 онд хэдэн гишүүн нэмэлт өөрчлөлт оруулах гэж үзсэн. Тухайн жилийн намар нь 48 гишүүн нийлээд Үндсэн хуулийн 42 заалтыг өөрчлөх төсөл боловсруулж, УИХ-д барьсан юм. Олон нам тэгш эрх мэдэлтэй байгаа дээрээ баталъя энэ нь зөв гэж байсан.
Тэгвэл одоо МАН олонхи байгаа дээр баталъя гэж зүтгэж байх шиг байна. Парламентад аль нэг нам олонхи цөөнх, хүч тэнцүү байх хамаагүй. Хэрэгцээ шаардлага нь ирсэн үед л хууль баталдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль бол үнэхээр сайн хууль. Харин хөгжлийн зүй тогтолд уялдуулж зарим хэсэгт тодотгол хийх асуудал байж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал хураахад буруудах зүйлгүй болов уу. Мөнгө хэмнээд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахиад Үндсэн хуулиар санал асууна гэвэл хүмүүс бага оролцох байх.
Н.Номтойбаяр: Иргэд бухимдалтай байгааг ойлгож байна
Гэрэл зургийг mpa.mn
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хүсэлтээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, гишүүн ҮЭ-ийн холбооны зарим дарга нарын төлөөлөл байлцан уулзалт хийсэн билээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан жагсаалын үеэр Засгийн газарт тавьсан шаардлагын талаар санал солилцсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Ард иргэд бухимдалтай байгааг ойлгож байна.
Тийм болохоороо л нэгдэж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж тэдний дуу хоолойг төрд хүргэдэг МҮЭ-ийн холбоотой нягт хамтран ажиллах болно. Бид ажил хэрэгч байдлаар ярилцаж, ойлголцож, зөв шийдлийг олох ёстой. Тиймээс энэ сарын 12-нд Нийгмийн даатгалын багц хуулиар хийх хэлэлцүүлгийн үеэр зөв зүйтэй шийдэл гарна гэж найдаж байна.
Энэ хэлэлцүүлэгт МҮЭ-ийн холбоог идэвхтэй оролцохыг хүсч байна. Мөн энэ сарын 16-ны өдөр болох Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх хэлэлцүүлгийн үеэр оновчтой санал, шийдэл гаргана гэдэгт итгэж байна. Ингээд энэ сарын 24-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах санал гаргаж байна. Энэ үндэсний хорооны хуралд холбогдох сайд нарыг байлцуулъя. Мөн өнөөдрийн энэ уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах болно” гэлээ.
Э.Бат-Үүл: Ойрын хугацаанд Монгол Грек шиг дефолт болно
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл энэ сарын 3-нд хийсэн хэвлэлийн бага хурлаараа “АН мөхөхөд хүргэж болохгүй өөр нэг эрсдэл байна. Сая МАН Үндсэн хуулийн өөрчлөлт гэж нэг юм оруулаад ирлээ шүү дээ. Түүгээр Монголын төрийн тогтолцоог шууд босоо болгох гэж байна. Ерөнхий сайд нь аймаг нийслэлээ, аймаг нийслэл нь сумын даргаа томилдог болох гэж байна. Тэгвэл сумын дарга иргэдээ тоох уу. Дээд шатны даргынхаа зарц л болно шүү дээ. Энэ бол дарангуйлал руу явж байна гэсэн үг. Ерөнхийлөгч гэж нэрлэнэ үү, Ерөнхий сайд гэж нэрлэнэ үү, хэмжээлшгүй эрхтэй нэг л хүн гарч ирэх нь л дээ.
Төр нь авлигын машин болчихсон ийм үед нэг хүнд эрх мэдлийг шилжүүлбэл энэ улс орныг сүйрүүлнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн, эсвэл Ерөнхий сайдын засаглалтай байж болно л доо. Гэхдээ төр нь шударга байж тэр үед улс орон нь хөгждөг. Яг Сингапур шиг. Манайх шиг төр нь өөрөө авлигыг үйлдвэрлэдэг болчихсон ийм үед эрх мэдэл нэг хүний гарт очвол тэр хүний гэр бүл л Назарбаев шиг дэлхийн тэрбумтны тоонд жагсана. Ийм дарангуйлал тогтох гэж байгаа үед АН-ыг нураах нь аюул. МАН-тай сөрж чадах ганцхан л улс төрийн хүчин байна шүү дээ, Монголд.
Сайн ч бай, муу ч бай АН л үүнийг хийнэ. Та нар хар л даа, нөгөө олон жижиг намууд, гурав дахь хүчин хаачсан бэ. Нэг нь ч байхгүй байгаа биз дээ. АН засгийн эрхэнд гараад ирэхээр л гуравдагч хүчин гараад ирдэг. МАН гараад ирэхээр алга болчихдог. АН тарчихсаны дараа МАН тэр дарангуйлал руугаа явахад хэн ч зогсоож чадахгүй. Ер нь бол олигархийн тогтолцоо өөрөө өөрийгөө бөхөөхийн өмнөх бадамлалт дээрээ хүрч байна” хэмээжээ.
| https://ikon.mn/n/103s |
103t | Хамгаалалтын газрын цагдаа амиа хорложээ | Б.Заяа, Зууны мэдээ | 05/05/2017 10:23:00 |
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын нэгдүгээр тасгийн албан хаагч Б амиа хорлосон хэрэг гарчээ. Талийгаач амиа хорлоход хүргэсэн шалтгаан дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт холбогдсон Г.Маралмаатай холбоотой гэх мэдээлэл өчигдөр зарим хэвлэлд гарав.
Анхан шатны шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард 23 жилийн ял сонссон Г.Маралмаа “Цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн” гэх гомдлыг гаргажээ. Түүний гомдлын мөрөөр Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын нэгдүгээр тасгийн албан хаагч Б-г холбогдуулан шалгаж мэдүүлэг авсан.
Талийгаач уг хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд ийм утгатай захиа бичиж үлдээгээд гэртээ амиа хорлосон гэнэ. Хэргийг Мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.
| https://ikon.mn/n/103t |
103u | Хятадад үйлдвэрлэсэн хямд, хэврэг завь Европ руу дүрвэгсдийн гол унаа болж байна | Р.Төмөр, ikon.mn | 05/05/2017 10:36:00 |
Ойрх Дорнод, Африкаас Европыг зорьсон дүрвэгсдийн урсгал голдуу Газар дундын тэнгисийг завиар гатлах замаар явагддаг. Тэгвэл Европын Холбооныхон энэхүү хууль бус урсгалд Хятадад үйлдвэрлэсэн хямд, хэврэг завьнууд гол үүрэг гүйцэтгэж байна гэж үзэн Бээжингийн эрх баригчдаас хязгаарлаж өгөхийг хүсчээ.
Европын Холбооны дүрвэгсэд, дотоод хэрэг, иргэншил хариуцсан комиссар Димитрис Аврамопоулос өчигдөр Хятадын дотоодыг хамгаалахын сайд Гуо Шенкунтай Бээжинд уулзсаны дараа энэ талаар мэдээлсэн байна.
Тэр “дүрвэгсдийг хил давуулдаг этгээдүүдийн ашигладаг резинэн завийг Хятадын хаа нэгтээ үйлдвэрлэж байна” гэсэн юм.
2015 онд Ойрх Дорнод, Хойд Африкаас доод тал нь нэг сая хүн Газар дундын тэнгисийг гатлан Европт нэвтэрсэн гэгддэг. Харин өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар энэ тоо 327,000 болж буурсан байна. Ингэхдээ тэд хямд, хэврэг завь ашигладаг тул осол эндэл гарах нь түгээмэл байгаа юм.
Зөвхөн өнгөрсөн онд 3,800 орчим осол бүртгэгджээ.
Хямд завийг Алибаба онлайн худалдааны сайтаар хамгийн багадаа $10-аар зардаг 2,500 орчим компани байдаг гэнэ. Тиймээс Димитрис Аврамопоулос Хятадын эрх баригчдаас ийм бизнесүүдийг зохицуулж, хамтран ажиллахыг хүссэн байна. Одоогоор Европын Холбоо руу ирсэн дүрвэгсэд Германд голдуу үлдэж байгаа бол дараагийн гол зорьдог орон нь Швед болоод байгаа.
Туркээс Грекээр дамжин ирэх урсгалыг Европчууд хязгаарлаж чадаж байгаа ч Хойд Африкаас завиар ирэгсдийг хянаж чадахгүй байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post | https://ikon.mn/n/103u |
103w | М.Энхболд: Ерөнхий сайдын мэдээллийг хуулийн хэлэлцүүлгийн дараа сонсоно | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/05/2017 10:58:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэнэ.
Уг хуулийн төслийг Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд "Энэ долоо хоног Ерөнхий сайдын мэдээллийн цаг. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийг хуулийн хэлэлцүүлгийн дараа сонсоно" гэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар” мэдээлэл хийх юм. | https://ikon.mn/n/103w |
103x | ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн шүдийг цоорохоос хамгаалах аргууд | ikon.mn | 05/05/2017 10:55:00 |
Ихэнх эцэг эхчүүдийн хувьд, бага насны хүүхдийхээ чихэрлэг хоол хүнсний хэрэглээг хязгаарлаж, шүдээ тогтмол зөв угаахад сургахыг хичээдэг. Хэдийгээр шүдээ тогтмол угааж, чихэрлэг хүнсний зүйлсээс татгалзсан ч хүүхдийн шүд цоорох нь элбэг юм. Тэгвэл цоорол үүсэхэд хоол хүнсний хэрэглэх хэмжээ, давтамж хамгийн чухал байдаг.
Бага насны хүүхдийн сүүн шүдийг хэдий чинээ эрүүл байлгана, ясан шүд нь төдий чинээ эрүүл, зөв байрлалтай ургахад сайнаар нөлөөлдөг.
Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийн сүүн шүдийг “Дахин ургана” хэмээн амны эрүүл ахуйг нь сайтар ойшоодоггүй сул талтай.
Хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж, хамгаалж байх нь маш чухал бөгөөд хүүхэд шүдээ арчлах зөв дадалтай болсноор ирээдүйд тохиолдох олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Иймээс, бид хүүхдийн шүдний эрүүл ахуйг хэрхэн зөв сахих, шүдэнд ээлтэй болон ээлгүй хоол хүнсний хэрэглээ, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг болгон түгээх цуврал мэдээллийг хүргэж байна.
Хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт
Хоол идэхэд аман доторх хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд байлгах, шингэлэх, хамгаалах чадварыг зохицуулж байдаг шүлс өдөрт хүнд таван удаа ялгардаг. Өөрөөр хэлбэл өдөрт таван удаа хоол идэхэд шүлс амны хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд хүргэж чадна. Харин үүнээс хойш шүлс хамгаалах үүргээ гүйцэтгэж чадахгүй.
Шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулахын тулд чихэрлэг хоол хүнсийг бусад цоорол үүсгэдэггүй хүнсний зүйлтэй хослуулж хэрэглэх
Сахар агуулсан хоол хүнсийг үндсэн хоолноос гадна хоол хоорондын амттанд хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын амттаныг хэрэглэх хэрэглээний давтамжийг бууруулах
Сахар агуулсан хоол хүнсний дотроос наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлэх тул хоол хоорондын амттаны төрлүүдээс аманд үлдэж, шүдэнд хялбар наалдах амттанаас татгалзах
Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоолны хооронд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай бүтээгдэхүүнийг хэрэглэх
Зажилж идэх хоол хүнс нь шүлс ялгаруулж, шүдний гадаргууд өөрөө цэвэрших үйлчлэл үзүүлдэг тул хатуулаг хоолыг сайн зажилж идэх
Чихэрлэг хоол хүнсийг идэж уусны дараа амаа усаар зайлах буюу сахаргүй бохь зажлах
Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасах учир орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг уух зүйлээс аль болох татгалзах
Бага насны хүүхдийг унтах үед нь сүү, шүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг аль болох угжаар өгөхгүй байх
Эхчүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх.
Бага насны хүүхдэд бид чихэрлэг зүйлийг өгөхдөө нэг дор хүссэн хэмжээгээр идүүлсэний дараагаар шүдийг нь угаавал эрсдэл бага, харин бага багаар, олон давтамжтай өгөх нь шүд цоорол үүсэх өндөр магадлалтай юм.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар | https://ikon.mn/n/103x |
103y | Санчир гарагийн гадаргын хамгийн тод зургийг NASA харуулжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/05/2017 11:04:00 |
Өнгөрсөн сарын сүүлээр Кассини сансрын хөлөг Санчир гарагийн гадаргад хамгийн ойр зайнд хүрч, хамгийн тод зургийг буулгасан юм. Кассини хөлөг Санчир гараг ба түүний мөсөн бүслүүрийн дундуур нисэх үедээ буулгасан дүрс нь энэ ажээ.
Дөрөвдүгээр сарын 26-нд Кассинигийн буулгасан энэхүү дүрсийг хүлээн авч боловсруулсныхаа дараа NASA олон нийтэд үзүүлсэн байна. Санчир бол манай нарны аймгийн хоёрт ордог том гараг ба манай дэлхийн радиусаас ес дахин том хэмжээтэй.
Видео дүрснээс нарны аймгийн хэзээ ч харж байгаагүй хэсгийг анх удаа харж болохоор байна. Сонирхолтой хэсэг нь Санчирын гадарга дээр харагдаж байгаа том хар нүх юм. Үүнийг судлаачид Санчирын хойд туйлд байдаг эргүүлэг гэж тайлбарлаж байна.
Кассини хөлөг цаашдаа 22 удаа Санчирыг тойрч, эцэст нь ирэх есдүгээр сард Санчирын атмосферт орж устах юм. 13 жилийн аялал нь өндөрлөж, судалгааны ажил нь дуусгавар болж байгаа нь энэ ажээ. Дараагийн удаа ирэх дүрс бичлэгээс Санчирын илүү тод нарийн зургийг харж болно гэж NASA хүлээж байна.
Эх сурвалж: NASA | https://ikon.mn/n/103y |
103z | Б.Буджаргал: Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж чадсандаа баяртай байна | А.Үлэмж, iKon.mn | 05/05/2017 11:27:00 |
Зургийг Б.Буджаргалын фэйсбүүк хуудаснаас ашиглав
Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо энэ сарын 17-27-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Энэ жилийн тэмцээнд 24 орны 80 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Б.Буджаргал түрүүлсэн билээ. Тэрбээр арван өдөрт 739 миль буюу 1,189.30 км гүйжээ.
Тэрбээр ярилцлагадаа "Энэхүү тэмцээн 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Миний хувьд анх 2014 онд 6 өдрийн гүйлтэд оролцож 485 км гүйж байсан. 2015 онд 10 өдрийн гүйлтэд 785 км, 2016 онд 10 өдрийн гүйлтэд 967 км гүйж дөрөвдүгээр байр эзэлж байсан.
Гурван удаа оролцсон туршлага дээрээ үндэслээд энэ жил бэлтгэлээ сайн хангаж, аварга болох зорилго тавьж оролцлоо. Энэ жил 1,189 км гүйж өөрөөрөө бахархмаар сайхан амжилтыг гаргалаа. Монгол хүний тэсвэр хатуужил ямар байдгийг дэлхийд харуулж чадсандаа баяртай байна. Энэ тэмцээнд Украин, Орос, Герман зэрэг Европын орнууд их хүчтэй өрсөлдөгчид байлаа.
Миний хувьд анхнаасаа тасрах тактик барьсан. Тэмцээн өдрийн 12:00 цагт эхэлсэн. Тэгээд өдөржин гүйж, шөнийн 12:00 цагт би нэгдүгээр байранд орж ирсэн. Тэндээсээ тасарч, 28 км-ээр түрүүлсэн. Тэгээд тэрнээс хойш өдөр болгон энэ амжилтаа алдахгүй явсаар аварга болж чадлаа" гэжээ.
| https://ikon.mn/n/103z |
104 | Дэлхийн есөн тэрбум “хамаатан”-г бүртгэв | Өглөөний сонин | 11/06/2013 08:37:00 |
Америкийн одон орон судлаачид манай гарагтай төстэй 8.8 тэрбум гарагийг бүртгэжээ.
Америкийн одон орон судлаачид манай гарагтай төстэй 8.8 тэрбум гарагийг бүртгэжээ.
Эдгээр нь хэмжээ, жин, гадаргуугийн температур зэргээрээ дэлхийтэй ойролцоо юм. Гэхдээ манай гарагтай хам-гийн ойрхон «хамаатан» нь 15 гэрлийн жилийн зайд байрладаг байна.
Хамгийн сонирхолтой нь энэ бүх гараг нартай адил оддын дагуул байсан гэнэ. Үүнээс гадна 22 хувь нь өөрийн гэсэн дагуултай.
Дашрамд дурдахад одон орон судлаачид өмнө нь дэлхийн ихрийг олж байсан ч тэнд хэт өндөр температурын улмаас амьдрах боломжгүй гэж мэдэгдэж байсан билээ.
| https://ikon.mn/n/104 |
1040 | Монгол, Бельгийн байнгын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байхаар тохиролцов | ikon.mn | 05/05/2017 11:31:00 |
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо өчигдөр /2017.05.05/ уулзав.
Уулзалтаар талууд ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд тулгуурласан Монгол-Бельгийн харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов.
Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.
Мөн тэд бүс нутгийн болон олон улсын сонирхсон асуудлуудаар санал солилцож, ардчилал, хүний эрхийн чиглэлээр хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх үүднээс хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд байнгын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байхаар тохиролцов.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/1040 |
1041 | 15 жилийн дараа Америкчуудын 20 хувь нь л хувьдаа автомашин эзэмшинэ | Р.Түвшин, iKon.mn | 05/05/2017 12:03:00 |
2030 онд Америкчуудын ихэнх нь хувийн машингүй болж, оронд нь автомат жолоодлоготой, нийтийн цахилгаан автомашиныг түрээсээр хэрэглэдэг болно гэсэн судалгаа гарчээ.
Судалгааг удирдсан хоёр хүн нь RethinkX think tank байгууллагын үүсгэн байгуулагч, Стэнфордын их сургуулийн багш Тони Себа, хөрөнгө оруулагч, буяны үйлстэн Жэймс Арбиб нар юм. Тэдний үзэж байгаагаар ирээдүйн тээвэр нь автомат жолоодлоготой, цахилгаан автомашинуудын түрээсийн компаниудын өрсөлдөөн байх ба эдийн засгийн хэмнэлттэй тул хүмүүс машин эзэмшилгүй, ийм компаниудын үйлчилгээг ашигладаг болох гэнэ.
Хэрвээ энэ таамаг үнэн бол 2030 он гэхэд хувийн автомашин эзэмшигчдийн тоо Америкт 80 хувиар буурна. АНУ-ын замууд дээр 2020 онд 247 сая суудлын машин явж байх бол 2030 онд 44 сая болж буурах юм.
Мөн шинэ машин худалдаж авч эзэмшихээс машин түрээслэх нь миль тутамд 4-10 дахин хямд зардалтай болох гэнэ.
Тээврийн зардал нь хэмнэгдсэнээр 2030 онд Америкийн нийт өрхүүдийн орлого жилд $1 их наядаар нэмэгдэх тооцоо гарчээ.
Үүнээс гадна машин цөөрснөөс гудамж, зогсоолуудын ачаалал багасаж, хот төлөвлөлтөд өөрчлөлт орохоор байгаа гэнэ. Дунджаар Америкт зарагдсан автомашинуудын хэрэглээний хугацааны 95 хувь нь зогсоол дээр өнгөрдөг гэдэг.
Тэгвэл энэ байдал үгүй болж, зогсоолууд өөр зориулалтаар ашиглагдаж эхлэх ажээ. Судалгааг удирдсан Тони Себа “Бид авто тээврийн түүхийн эргэлтийн үед ирээд байна” гээд “Гэхдээ үүнд ямар нэг ид шид байхгүй. Гол нь эдийн засаг үүнийг хөтлөх юм” гэжээ.
Эх сурвалж: Business Insider | https://ikon.mn/n/1041 |
1042 | МАНАЙ ИНТЕРНЭТ-ийг гэр бүлийн гишүүн бүрд зориуллаа | СУРТАЛЧИЛГАА | 05/05/2017 12:08:00 | Танайх интернэттэй юу?
Мобиком Корпораци орон сууц, гэр хороолол, хотоос зайдуу алслагдмал газарт авсаархан жижиг төхөөрөмжөөс WiFi орчин үүсгэж, гэр бүлээрээ өндөр хурдны өрхийн интернэт ашиглах боломжтой МАНАЙ ИНТЕРНЭТ үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна.
Өөрөөр хэлбэл, та гэртээ, хашаан дотроо, зуслан дээрээ, Мобикомын сүлжээ орсон аль ч газруудад МАНАЙ ИНТЕРНЭТ-ийг суурин болон зөөврийн байдлаар ашиглаж, гар утас, таблет, нөүтбүүк гээд Wi-Fi дэмждэг ямар ч төхөөрөмжөөс интернэтэд өндөр хурдаар 8-уулаа нэгэн зэрэг холбогдох боломжтой боллоо.
Мобиком Корпораци МАНАЙ ИНТЕРНЭТ үйлчилгээг шинээр нэвтрүүлж байгаатай холбогдуулан хэрэглэгчдэдээ дата дугаар бэлэглэж, барьцаа төлбөр болон бүртгэлийн хураамжаас чөлөөлж байгаа тул та ердөө өөрт шаардлагатай дата багцаа аваад л цахимаар ажлаа амжуулж, амарч, гэр бүл, үр хүүхэд, хайртай дотны хүмүүстэйгээ цаг хугацааг аз жаргалтай өнгөрүүлээрэй.
Бас нэг таатай мэдээ дуулгахад, үнэнч хэрэглэгчдэдээ МАНАЙ ИНТЕРНЭТ-ийн төхөөрөмжөө урьдчилгаа төлбөргүйгээр олгож байна.
Үйлчилгээний үнэ тариф, шинэ хэрэглэгч болох мэдээллийг ЭНД дарж авна уу.
МАНАЙ ИНТЕРНЭТ үйлчилгээ нь бусдаас дараах давуу талуудтай:
8 хэрэглэгч зэрэг холбогдоно.
Суурин болон зөөврийн байдлаар ашиглаж болно.
Гар утас, таблет, зөөврийн компьютер, Wi-Fi дэмждэг бүх төхөөрөмжөөр холбогдоно.
5GB, 15GB, 30GB, 60GB -ын хурдны хязгааргүй дата багцуудтай.
Задгай хэрэглээний төлбөр гарахгүй.
Та энэ үйлчилгээг авах бол та өөрт ойрхон Мобикомын салбарт хандана уу.
Гэр бүлийн гишүүн бүрд зориулав
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
| https://ikon.mn/n/1042 |
1043 | "Хог хаягдлыг дахин боловсруулж, ялгах, ангилах ажлыг хийсэн ААН-ийг татвараас чөлөөлөх боломжтой" | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/05/2017 12:24:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол "Гэр хороололын айл өрхүүд жилд дунджаар 81 мянган тонн буюу 450 кг хог гаргаж байна.
Аюултай хог хаягдлыг ялгаж ангилдаггүй, устгадаггүй.
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой.
Хог хаягдлыг дахин боловсруулах ажиллагаа дөнгөж 1 хувьтай байна. 2012 оны хуульд хог хаягдлыг дахин боловсруулах, устгах талаар заалтууд тусгагдаагүй.
Тийм учраас энэ удаагий хуульд аюултай хог хаягдалтай холбоотоой зохицуулалтыг оруулж ирсэн.
Мөн хууль тогтоомж зөрчсөн иргэн, байгууллагад хариуцлага тооцох талаар туссан.
Олон улсын хэмжээнд хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүчээ сэргээж байна.
Аюултай хог хаягдлын үйлдвэрийг барих 37.5 га газрыг улсын тусгай хамгаалалтын газар болгоно.
Хог хаягдлын бизнес эрхэлж байгаа 23 аж ахуйн нэгж байдаг. Хог хаягдлыг худалдан авдаг газрыг бий болгомоор байна.
Мөн хог хаягдлыг ангилах, ялгах, дахин боловсруулах ажлыг эрхэлсэн аж ахуйн нэгж болон хувь хүнийг урамшуулна.
Хог хаягдлыг дахин боловсруулж, ялгах, ангилах ажлыг хийсэн аж ахуйн нэгжийг орлогын татвараас чөлөөлөх боломжтой.
Ил задгай хаяж байгаа хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг концессээр бариулах тодорхой ажлыг хийж эхэлсэн байгаа" гэлээ.
Хог хаягдлыг шатаах үйлдвэр барьсанаар 1 тонн тутамд 14 долларын татаас авах судалгаа байгаа
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр "Хог хаягдлыг газарт булшлахад 1тонн хог хаягдалд 2080 төгрөг зарцуулж байгаа.
Өнгөрсөн онд 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2017 онд 2 тэрбумыг зарцуулна.
Хог хаягдлыг шатаах үйлдвэр барьсанаар 1 тонн тутамд 14 долларын татаас авах судалгаа байгаа" гэв. | https://ikon.mn/n/1043 |
1045 | Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 15-ныг хүртэл бүртгэнэ | Г.Мөрөн, iKon.mn | 05/05/2017 12:51:00 |
Гэрэл зургийг mpa.mn
2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 32,623 хүүхэд элсэнэ. Элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.4, БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан.
“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 1 дүгээр хэсгийн 1.4, хамран сургах тойрог тогтоох тухай, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалыг тус тус үндэслэн зохион байгуулж байна.
Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна. Элсэлтийн ажлыг зохион байгуулах дүүргийн комиссыг Боловсролын хэлтсийн даргын тушаалаар, сургуулийн комиссыг захирлын тушаалаар батална. Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагчид, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байна.
Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.
Элсэлтийн явцын мэдээг 2017 оны тавдугаар сарын 5, 12-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
Хүүхдийн төрсний гэрчилгээ
эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.
Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/1045 |
1046 | АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №27 "Сондор Хилэн" төвийн багш С.Төмөрбат | ikon.mn | 05/05/2017 13:04:00 | “Сондор хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат ШУУД дамжуулалтаар англи хэлний алсын зайны хичээлийг зааж байгаа билээ.
Тэрбээр англи хэлний анхан шатны нийт хорин зургаан хичээлийг заагаад байна. Түүний зааж буй 27 дах хичээлийг хүлээн авч үзнэ үү.
https://www.facebook.com/iKonNews/videos/663513433834228/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
С.Төмөрбат багшийн англи хэлний хичээлийг тогтмол үздэг болон англи хэл сурахыг хүсч буй хүмүүс iKon.mn сайтын Ikon News фэйсбүүк хаягаар ШУУД дамжуулах хичээлээр сонирхсон асуултаа сэтгэгдэл хэсэгт бичих боломжтой.
С.Төмөрбат багшийн одоогоор заасан хичээлүүдийг ЭНДЭЭС бүгдийг нь дарааллын дагуу үзэж болно. | https://ikon.mn/n/1046 |
1047 | Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг маргааш ТҮР ХААНА | ikon.mn | 05/05/2017 13:09:00 |
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны тавдугаар сарын 6-ны өдөр буюу маргааш өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо.
Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин 2 жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.
Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн.
Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан “Хово” маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панелийг мөргөж гэмтээсэн. Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж, “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/1047 |
1048 | Энэ жил 40-65, ирэх онд 15-39 насны иргэдийг В,С вирүсийн шинжилгээнд хамруулна | ikon.mn | 05/05/2017 13:23:00 |
Монгол Улсын Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.
Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна.
Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.
Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5,991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд ,2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2,600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай байна.
Д.Сүхбаатарын талбайд болсон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ.
Тэрээр “Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтыг тусгасан. Манай нийт ард иргэд хүн амын эрүүл мэндийн төлөө гэсэн энэ ариун зорилтыг талархан хүлээн авсан билээ.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 4 зорилт 31 үйл ажиллагааны хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах боломж бүрдэнэ.
Эрүүл мэндийн салбарт олон улсын түвшинд шинэ инноваци, технологийн дэвшлүүд гарч, элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх олон төрлийн шинэ эм бэлдмэл, үүний дотор “Харвони” эмийг бүтээснээр өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдэж байна.
Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Хепатитийн вирүсийн халдварын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, уг вирүсийн архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, хепатитийн вирусийн халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.
Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зэрэг олон зорилтыг тусган хэрэгжүүлж байна.
Элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд, сайн дурын идэвхтэн, нийгмийн ажилтныг татан оролцуулж, хяналтыг Засаг захиргааны бүхий л шатанд үр дүнтэй, оновчтой зохион байгуулж ажиллах нь чухал.
Энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзэл, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Монгол Улсын Засгийн газраас хүн ардынхаа төлөө авч хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр, үүний дотор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж Монгол түмэн маань хотлоороо эрүүл саруул байж, айл өрх нь үр хүүхдээр өнөр, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/1048 |
1049 | Б.Ичинхорлоо: Бид удахгүй монгол бичгийн ҮНЭГҮЙ сургалтыг зохион байгуулж эхэлнэ | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/05/2017 13:47:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Үндэсний номын санд өнөөдөр "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын нээлтийн арга хэмжээ боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байна.
Баярын хүрээнд Монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, монгол хэл, соёлын асуудлаарх эрдэм шинжилгээний бага хурал, үе үеийн бичгийн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ, уншигч зохиолчдын уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулж байна.
"Бид харь хэлийг тахин шүтэж, өөрсдийн хэл соёлыг умартах ёсгүй"
Гэрэл зургийг Mpa.mn
БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Бид жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гарагийг Монгол хэлний үндэсний баяр болгон орон даяар тэмдэглэсээр олон жил болж байна.
Энэ хугацаанд жил бүр хэл, соёлын байгууллагууд, тэр дундаа Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн болон номын сангууд хамтран өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Цаашид 2025 он гэхэд хос бичигтэй болох зорилго тавьсны дагуу үндэснийхээ бичиг соёлыг дээдлэх арга хэмжээг орон даяар зохион байгуулсаар байна. Хэл бол үндэсний бахархал. Бид харь хэлийг тахин шүтэж, өөрсдийн хэл соёлыг умартах ёсгүй.
Тиймээс монгол хүн бүр хэл соёлоо хөгжүүлж, өвлүүлэн уламжлах шинэ алхамуудыг цаг ямагт санаж, хичээж явах учиртай” гэв.
"Үндэсний бичиг соёлын өдөр бол монгол хүн бүрийн бахархалын өдөр"
Монголын Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Монголчууд бид өөрийн гэсэн ёс заншил, бичиг соёл, эртний түүхтэй ард түмэн гэдгийг баталж байгаа дархлааны өдөр бол өнөөдөр. Үндэсний бичиг соёлын өдөр бол монгол хүн бүрийн бахархалын өдөр.
Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний номын номын сангаас санаачлан эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ бүхэнд эрдэмтэн судлаачид, бичиг соёлоо дээдэлдэг хэн бүхэн идэвхтэй оролцож байгаад баяртай байна.
Бид удахгүй монгол бичгийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүн дээр хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид, Төрийн хэлний зөвлөлтэй хамтран ажиллахаар ярилцаж байна.
Энэ ажил маань хэрэгжвэл үндэснийхээ бичиг үсгийг мэддэг залуус улам олширч, тэр хэрээрээ номын санд хадгалагдаж байгаа бичгийн дурсгалууд судалгааны эргэлтэд орох боломжтой. Бид сургалтаа тун даруй эхлүүлнэ” хэмээн тайлбарлалаа.
Фото сурвалжлага
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/1049 |
104a | Монголын говиос гаралтай элсэн шуурга өнөөдөр Шанхайг дайрна | Р.Төмөр, ikon.mn | 05/05/2017 13:44:00 |
Хятадын хойд нутгийг бүрхээд байгаа элсэн шуурга өнөөдөр үдээс хойш Шанхай хотод хүрэхээр байна. Шанхай хотын захиргаа энэ тухай иргэддээ мэдээлж, Бямба гарагийн өглөө хүртэл үргэлжлэхийг анхааруулжээ.
Мөн цонхоо хааж, битүүлэх, шаардлагагүй бол гадаа гарахгүй байх, гарвал амандаа маск зүүхийг зөвлөсөн байна.
Асар том элсэн шуурга Хятадын 10 муж, том хотуудыг нөмөрсний дотор Бээжин, Тяньжин хотууд багтсан юм. 1.6 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг бүрхэж байгаа нь Хятадын газар нутгийн 15 хувь болж байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ. Элсэн шуургыг Монголын говиос гаралтай гэж үзэж байгаа ба хойд туйлын хүйтэн салхи хүч нэмж байгааг Бээжингийн Цаг Уурын Төвийн мэргэжилтэн Жан Бихуй ярьсан байна.
Хүчтэй шуурганы улмаас Бээжингийн төвд мод унаж автомашинуудыг дарснаас замын түгжрэл үүссэн гэнэ. Мөн Хайдянь дүүрэгт тоосго унаснаас Баасан гарагийн өглөө явган зорчигч амиа алдсан тохиолдол гарчээ.
Үзэгдэх орчин муу байгаагаас Бээжингийн олон улсын нисэх буудалд Баасан гарагт 38 нислэг цуцлагджээ. Өчигдөр мөн 50 гаруй нислэг цуцлагдаж, саатаад байсан юм.
Шуурганы өндөр 5 км хүрч байгааг цаг уурчид мэдээлжээ. Хавар бүр Бээжинг дайрдаг элсэн шуурга цаг уурын өөрчлөлтөөс болоод сүүлийн жилүүдэд буураад байгаа юм. 1950-аад оны үед жилд 26 өдөр ийм үзэгдэл Бээжинд болдог байсан бол 2010 онд гурав болж буураад байжээ.
Цаг уурын дулаарал, цөлжилт, модгүй болж байгаатай холбоотойгоор ийм үзэгдэл цаашдаа нэмэгдэж магадгүй байгааг мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post | https://ikon.mn/n/104a |
104c | “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн ТЭЗҮ-г хүлээн авлаа | ikon.mn | 05/05/2017 14:28:00 |
Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Minis” төслийн хүрээнд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Уухан инженеринг” (Wuhuan Engineering) компани амжилттай гүйцэтгэжээ.
“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн ТЭЗҮ-г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Уг төсөл нь хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байхаар төлөвлөгдсөн бөгөөд жилд 725 сая м.куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байхаар төлөвлөөд байна. Үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих бөгөөд нийт 2.5 тэрбум ам.долларын өртөгөөр босгоно.
Түүнчлэн дээрх төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тус тус тусгагдсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол тулгамдаад буй түүхий нүүрснээс үүдэх агаарын бохирдлыг 80-аас багагүй хувиар бууруулж хотын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.
2015 оны мэдээллээр Улаанбаатар хотын гэр хороололд нийт 204.2 мянган өрх байснаас утаат өрхийн тоо 144 мянгад хүрч, түүхий нүүрсний жилийн хэрэглээ 583.5 тонн байсан байна. Нийслэлийн хүн амын өсөлтийг гурван хувилбараар тооцож үзэхэд 2030 онд Улаанбаатар хот 1.3-1.7 сая хүнтэй болох аж.
Хэрвээ хүн амын өсөлт дагасан нүүрсний хэрэглээг буулгаж чадахгүй бол утаанаас үүдэлтэй аюул улам бүр нэмэгдэх тул дээрх төслийн эдийн засгийн үр өгөөж төдийгүй нийгмийн ач холбогдол их гэдгийг салбарын яам онцолж байна.
Нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-нд хүлээлгэн өгөх ёслолд УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй яамны төлөөлөл, Химийн процессын газрын дэд дарга Шао Дүнфэнг тэргүүтэй “Уухан инженеринг” компанийн төлөөлөл болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын “Minis”төслийн зохицуулагч Б.Ариунчимэг, төслийн туслан гүйцэтгэгч “Гранд Повер” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам | https://ikon.mn/n/104c |
104d | Н.Энхбаяр: Ард түмэнтэйгээ хамтран энэ сонгуульд идэвхтэй оролцоно | А.Төгөлдөр, iKon.mn | 05/05/2017 15:11:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Хаалттай горимоор хуралдсан МАХН-ын Бага чуулганы XVI хурлаас намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн.
Бага чуулганы үеэр нэр дэвшигч Н.Энхбаяр "Бид есөн өрлөгтэй Төрийн тэргүүн төрүүлэх ийм бодлогыг баталсан гэж ойлгож байна.
Монголын ард түмэнтэйгээ хамтраад намчирхалгүй, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийнхээ дэмжлэгийг авч, Монгол Улсад шударга ёсыг тогтооно.
Байгалийн баялгийг ард түмэндээ авч өгөх, хариуцлагатай төр засгийг тогтоох, амласандаа хүрдэг хариуцлагатай харилцааг бий болгохын төлөө, сүүлийн жилүүдэд явуулж байсан тэмцлээ үр дүнтэй болгохын төлөө ард түмэнтэйгээ хамтран энэ сонгуульд идэвхтэй оролцоно гэж уриалж байна" гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүллээ. #ЯгОдоо, #БагаЧуулган. pic.twitter.com/uVzmaIrft6
— Э.Эрдэнэжамъян (@EJamiyan) May 5, 2017
| https://ikon.mn/n/104d |
104e | ФОТО: Элэгний В,С вирүс илэрвэл ЭМД-аас итгэмжлэгдсэн лабораториудад тоолно | А.Үлэмж, iKon.mn | 05/05/2017 15:42:00 | Засгийн газраас баталсан "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг өнөөдөр иргэдэд танилцуулан албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байна. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Нээлтийн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг "2016-2020 он хүртэл Засгийн Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Элэг Бүтэн Монгол" хөтөлбөр орсон байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид элэгний С вирүсийн тархалтыг устгах зорилтыг тавьсан байна. Мөн элэгний өвчлөлөөс шалтгаалсан нас баралт нь одоогоор 15 хувь байгааг 50 хувь хүртэл бууруулах зорилттой ажиллаж байна.
Өнөөдөр бид энэхүү хөтөлбөрийн нээлтийг улс орон даяар эхлүүлж байгаа. Нээлтийн ач холбогдол нь гэвэл энэ хөтөлбөр яаж явах, иргэд хаана очих ёстой, энэ хөтөлбөрийг авахад юу шаардлагатайг таниулах зорилготой юм.
2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В,С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулна. Цаашид хамрах хүрээг өргөтгөн 15-65 насны нийт хүн амыг хамруулах юм. Үүнд хамрагдахын тулд, нэн түрүүнд иргэд ЭМД-аа төлсөн, хаягжилт тодорхой байх ёстой.
Мөн хэрэв иргэд өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В,С вирүсийн халдвартай илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирүс тоолох шинжилгээнд хамруулна" гэв.
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажлуудыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ. Юун түрүүнд С вирүсийн эсрэг үйлчилгээтэй Харвони болон бусад төрлийн 5 эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тус бүрт 210 мянган төгрөгөөр хямдруулжээ. Мөн элэгний В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд, даатгалд хамрагдсан 40-65 насны бүх хүмүүс буюу 500 мянган хүнийг хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
2017 ондоо багтааж даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хэрэгжүүлэх юм. Урьдчилан сэргийлэх эмчилгээнд даатгалын сангаас 10.2 тэрбумыг зарцуулахаар баталсан байгаа аж. Тодруулбал, 40-65 насны бүх даатгуулагчид 5 жил тутамд 1 удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах зохицуулалтыг бий болгохоор ажиллаж буй.
Түүнчлэн, хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрын эхний шат, элэгний хатууралтай, зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн элэг шилжүүлэн суулгах санхүүжилтийг төр хариуцах аж.
Нээлтийн үйл ажиллагааны фото сурвалжилга
| https://ikon.mn/n/104e |
104f | ФОТО: Монголын хамгийн том авто, мото фестиваль ЗУРГАА дахь жилдээ амжилттай боллоо | СУРТАЛЧИЛГАА | 05/05/2017 15:51:00 |
Монголын хамгийн том авто, мото фестиваль VIP DRIFT SHOW-г VIP AUTO CLUB болон Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо нар хамтран, 04/29-ний өдөр Авто худалдааны төвд 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Авто, мото шоуны эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдлуудаас тоймлон хүргэе.
Монгол залуус автомашин, мотоциклийг хэр чадварлаг “унаж эдэлдгийг” бүтэн өдрийн турш хүрэлцэн ирсэн үзэгчдэдээ сонирхууллаа
VIP DRIFT SHOW нь Mongolian Drift Series Round 1 буюу дрифтийн мэргэжлийн тамирчдын энэ жилийн анхны тэмцээн бөгөөд VIP TUNING буюу ховор содон, гоё ганган машин мотоциклиудын үзэсгэлэн гэсэн 2 хэсгээс бүрдэж зохион байгууллагдсан.
Мөн тэмцээний нээлтэн дээр хүрэлцэн ирсэн Монголын авто машин, мотоциклийн бүх клубүүдийн танилцуулгыг хийж мото спорт болон оффроадын машинуудын үзүүлбэрүүд явагдаж тэмцээний завсарлага дундуур DJ ANNA өөрийн сетээ тоглож, үзэсгэлэнт Gogo Dancer охидын бүжгийн үзүүлбэр, ICE TOP хамтлагийн Манлай, реппер Мэтүнэ нар өөрсдийн ая дуугаа өргөн Ивээн тэтгэгч Скайтел, Петровис, Redbull компаниудаас үзэгчдэд өөрсдийн гарын бэлгийг тарааж, азтай 3 үзэгч 3 ширхэг Huawei Y3 II ухаалаг гар утас, 1 азтай үзэгч Hobby Center-ээс өгсөн RC автомашины эзэн болж үзэгчдийг гарын бэлэг ус ундаагаар булхсан нартай өдөр байлаа.
Сонин содон VIP TUNING
VIP TUNING зогсоол дээр монголд тэр бүр харагдаад байдаггүй ховор содон машинууд дэлхийн хамгийн үнэтэй Porsche 911, Nissan GTR 35, Chev Camaro, зэргээс авхуулаад энгийн хэрэглээний приус машиныг хүртэл нүд гялбам болгож янзалжээ.
Дрифтчидийн амжилт
Дрифтийн тэмцээнд нийт 45 тамирчин оролцсоноос цор ганц эмэгтэй тамирчин н.Аззаяа байлаа. н.Аззаяагийн хувьд эрчүүдийн спортод хүч үзэн орж ирж байгаа бөгөөд шилдэг 32-т шалгарч чадсан юм. Дрифтийн тэмцээнд тамирчид нийт 5 үеэр өрсөлдөж авто спортын мастер Петровисийн тамирчин О.Ууганхүү тэргүүн байр эзэлж н.Золжаргал дэд байранд орж, 2016 оны улсын аварга П.Ганболд 3-р байр эзэлж, Дрифт кинг Д.Зоригтсайхан 1-р үеийн хамгийн өндөр оноотой тамирчдаар тус тус шалгарсан бол VIP TUNING төрөлд үзэгчдийн хамгийн их санал авсан Шилдэг тюнингээр Jets avenue клубийн Toyota Majesta, Hawks crew-ийн Huyndai Verna Accent нар тус тус шалгарч Ивээн тэтгэгчдийн гарын бэлэг, цомын эзэд болсон юм.
Дэмжсэн та нартаа баярлалаа
Ийм сонирхолтой шоуг Монголчууддаа үзүүлэхэд дэмжин ажилласан байгууллагуудад зохион байгуулагчдын өмнөөс, мөн үзэгчдийн өмнөөс талархлаа илэрхийлье.
Ивээн тэтгэгч Скайтел группийн хувьд Skyphone 3.0 үйлчилгээний шинэчлэгдсэн нөхцөлөө танилцуулж, үзэгчдэдээ өөрсдийн датанаас бэлэглэсэн бол Петровис групп нь үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан RedPoint хөтөлбөрөө танилцуулсан. Реппер Gee, жүжигчин н.Туяа нар Петровисийн асараар зочилж хүрэлцэн ирж үзэгч фэнүүдтэйгээ зургаа татуулж Hobby Center-тэй хамтран RC машины тэмцээнийг зохион байгуулж Петровисийн гарын бэлгүүдийг гардуулсан юм.
Дэлхийн №1 энергийн ундаа Redbull өөрсдийн бүтээгдэхүүний дээжээс хуран цугласан үзэгч олонд үзэсгэлэнт охидуудаар ус ундааны цуваа үүсгэн тараалган бэлэг барьсан юм. Хорхог шорлог тэргүүтэн хоол ундны бүх үйлчилгээ, хамгаалалт, яаралтай түргэн тусламж, MAS замын хажуугийн үйлчилгээ бүрэн цогцолсон, авто, мото сонирхогчдын сэтгэлийн галыг бадраасан гайхалтай нэг өдөр байлаа.
Ерөнхий Ивээн тэтгэгч: Скайтел групп, Петровис групп, Дэлхийн №1 ундаа Redbull
Ивээн тэтгэгч: Huawei , МАS замын хажуугийн үйлчилгээ, Бум Бодь Плаза, S Outlet
Дэмжигч байгууллага:
Авто худалдааны цогцолбор төв
Монгол наадам цогцолбор
Замын цагдаагийн газар
Нийслэлийн Соёл урлагийн газар
УБ хотын цагдаагийн газар
Мэдээлийн ивээн тэтгэгч: NTV, gogo.mn, xopom.com, caak.mn, dorgio.mn.
| https://ikon.mn/n/104f |
104g | АН-ын бүлэг Эрүүгийн хуулийн төслөөр ДӨРӨВ ХОНОГИЙН завсарлага авлаа | А.Төгөлдөр, iKon.mn | 05/05/2017 16:04:00 |
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.
Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэрээ Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зармын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрийг хэлэлцсэн болохыг танилцуулгад дурдлаа. Тухайлбал,
Төсөлд иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой зохицуулалтыг шинээр нэмж оруулах
Гэрч хохирогчийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
“Зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ” гэсэн нь Эрүүгийн хуульд заасан “зорчих эрхийг хязгаарлах ял”-тай нэршлийн хувьд давхцаж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээний нэрийг “хязгаарлалт тогтоох” гэж өөрчлөх,
Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд цэргийн албан хаагчтай холбогдох зохицуулалтыг нэмэх,
Шүүхийн бүх шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг төсөлд нэмэх,
Сэжигтнийг баривчлах хугацаа 24 цаг байсныг 48 цаг болгон өөрчлөх,
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бүх хэрэгт заавал хийхээр тусгасан байсныг өөрчилж, талуудын хүсэлтээр, эсвэл шүүхийн санаачилгаар хийхээр тусган, үүнтэй холбоотойгоор яллагдагчийг урьдчилан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхэд шилжүүлэх зохицуулалтыг төсөлд нэмэх,
Гэрч хохирогч, шинжээч, яллагдагчийг шүүх, прокурорын дуудах хуудсаар ирүүлэхээр төсөлд тусгасан дээр нэмж дуудан ирүүлэх эрхийг мөрдөгчид олгох,
Гэм буруугийн шүүх хуралдааныг заавал хийхээр тусгасныг өөрчилж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд хийхээр, мөн шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх асуудлыг төсөлд нэмж тусгах зэрэг саналыг хэлэлцсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлт танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нухацтайгаар хэлэлцэх шаардлагын үүднээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтийг УИХ-ын даргад гаргав.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар энэхүү төслийн хэлэлцүүлгийг ийнхүү хойшлуулсаар байвал энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улсад хууль эрх зүйн орчны гажуудал, зөрчил үүсэх эрсдэлтэй хэмээн тайлбарласан юм.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад үүсээд буй нөхцөл байдлыг нягталж, төслийн зохицуулалтыг нягтлах боломжийг хангах үүднээс УИХ дахь АН-ын бүлэгт дөрөв хоногийн засварлага өгөхөөр УИХ-ын дарга шийдвэрлэсэн юм. | https://ikon.mn/n/104g |
104h | ФОТО: МАХН-ын дэмжигчид Эрх чөлөөний талбайд жагсаал хийж байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/05/2017 16:35:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
МАХН-ын дэмжигчид Эрх чөлөөний талбайд жагсаал хийж байна.
МАХН-ын Бага чуулган өнөөдөр хаалттай хуралдаж, гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.
Тэд Н.Энхбаярыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэж үзэж байгаа юм. Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар 70 мянга орчим иргэн өргөдөл ирүүлсэн байна.
Жагсаалын гэрэл зургууд
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/104h |
104i | Ж.Эрдэнэбат: 20 мянган айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр төлөвлөсөн | ikon.mn | 05/05/2017 16:37:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Барилга, хот байгуулалт ба зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийлээ.
8,717 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой болно
Ж.Эрдэнэбат: Байгаль орчинд ээлтэй, дулааны алдагдалгүй, галд тэсвэртэй барилгын материал үйлдвэрлэх зорилгоор барилгын угсармал хийц бүтээцийн үйлдвэр, дулаалгын материал, төмөрлөгийн үйлдвэрийг бодлогоор дэмжин, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсэд барилгын материалын бөөний хангамжийн сүлжээ байгуулах, Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн болон Багануур үйлдвэрлэл, технологийн паркын ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр дүнд 2017 оны I улирлаас эхлэн цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэглээг 100 хувь хангаж, улмаар экспортлох боломжтой болоод байна.
Түүнчлэн барилгын материалд шаардлагатай эрдэс, түүхий эдийн ордын нөөцийн хэмжээг төрөлжүүлэн судлах ажлыг зохион байгуулж, зарим ордын нөөцийн хэмжээг тогтоогоод байна.
Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд 120 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 2017 онд Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын дуусаагүй орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж байгуулна.
Мөн Улаанбаатар хотод “Буянт ухаа 2” орон сууцны хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, цаашид хэрэгжүүлэхэд бэлэн болсон “Буянт ухаа 2-2”, “Буянт ухаа 3”, “Эко яармаг”, “7 дугаар хороолол” зэрэг орон сууцны хороолол, хотхоны төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийт 8,717 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой болно.
2017 оны 3 дугаар сарын байдлаар 1,028 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 90.4 мянгад хүрсэн байна.
20,000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн
Үүний 77.8% нь орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна.
Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах зорилготой “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015-2021 онд хэрэгжинэ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, эдгээрээс 12,160 айлын орон сууцны санг шинээр, 7,840 айлын орон сууцны санг зах зээл дээр ашиглагдаж байгаа түрээсийн байрны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах замаар бүрдүүлэх юм.
Өнгөрсөн хугацаанд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны санд нийт 1512 айлын орон сууцыг шилжүүлсэн байна.
Түрээсийн орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-д тулгуурлан өрхийн дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар хот, хөдөө орон нутагт ялгавартай тогтоон 2017 онд мөрдөх түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн хэмжээг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар тус тус тогтоон мөрдүүлж байна.
Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг тус тус үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 20,000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Буянт-Ухаа, Ирээдүй, Яармаг зэрэг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажил дуусах шатандаа орсон
Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих жишиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор нийслэлийн 24 байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, 8 байршилд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус 32 байршилд нийтдээ 85190 иргэдийн 17667 нэгж талбарын 1615.8 га талбай хамрагдах бөгөөд энэ нь нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамрах юм.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан 7 дугаар хороолол, Буянт-Ухаа, Ирээдүй, Яармаг зэрэг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажилд 12.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж дуусах шатандаа ороод байна.
Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Нийслэлд 1000 айлын түр суурьших орон сууцыг барьж ашиглалтад оруулах” зорилтын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зориулалтаар БНХАУ-аас олгох 350,0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын бүсэд 1000 айлын түр суурьших орон сууц барихаар бэлтгэл ажлыг хангуулаад байна.
Засгийн газраас Зам, тээврийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Авто замын тухай болон Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
14 чиглэлийн 973.26 км авто замын их засварын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна
Төрөөс авто замын болон автотээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинээр, төмөр замын тээвэр болон иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулж байна.
Энэ хүрээнд 2017 онд 21 чиглэлийн 1412.77 км хатуу хучилттай авто зам, 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг улсын төсвийн 5.29 тэрбум, Хөгжлийн банкны 23.84 тэрбум, гадаадын зээл, тусламжийн 509.93 тэрбум, нийт 539.06 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.
Эдгээрээс шинээр 7 чиглэлийн 506.5 км авто замын барилга болон их засварын ажлыг эхлүүлэхээр, он дамжин хийгдэж байгаа 14 чиглэлийн 973.26 км авто зам болон 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Авто замын салбарт он дамжин баригдаж байгаа авто зам, гүүрийг энэ онд дуусган ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 80%, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто замын барилга, гүүрийн их засварын ажил 60%, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар буюу концессын гэрээгээр хэрэгжиж байгаа авто зам, хөвдөг гүүрийн барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй байна.
Авто замын хөдөлгөөний эрчим ихтэй хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 эгнээ бүхий 4 дүгээр зэрэглэлийн 220 км авто замыг 1 дүгээр зэрэглэлийн хоёр урсгалтай, 4 эгнээтэй цементбетон хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлэхээр урьдчилсан судалгааг хийсэн.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын явц 51.8%-тай байгаа
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд 2017 онд Дорнод аймаг, 2018-2020 онд Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөж байна.
Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн их даацын 250 орчим км авто замын ажлыг энэ оны 5 дугаар сараас эхлүүлж, 18 сарын хугацаанд барьж дуусгахаар хөрөнгө оруулагч талтай хэлцэл хийж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төмөр замын тээврийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр 2017-2018 онд дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна:
Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход чухал ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын явц 51.8%-тай байгаа бөгөөд барилгын ажлыг дуусгах асуудлыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээдтэй хэлэлцээ хийж шийдвэрлэхээр ажиллаж байна.
Нарийнсухайтын сав газраас олборлож буй нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын чигийг баталж, тус чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, техникийн зураг төслийг хувийн хэвшлийн компаниудын санхүүжилтээр боловсруулж дууссан бөгөөд төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулах сонирхол бүхий компаниудтай хэлцэл хийж байна.
Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төмөр замын зүүн коридорыг байгуулах ажлын хүрээнд Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлын санхүүжилтийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр эхлүүлэхээр ажиллаж байна.
Тус чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, техникийн зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд төмөр замын чигийг баталсан. Мөн уг хөтөлбөрт тусгагдсан төмөр замын хойд коридорын Эрдэнэт-Овоот төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх концессын гэрээг 2015 онд байгуулсан.
Концесс эзэмшигч төмөр замын ТЭЗҮ-ийг 2017 оны 6 дугаар сард боловсруулж дуусгах бөгөөд энэ онд багтаан барилгын санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл жилд 1 сая тонн орчим нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлсэн
Энэхүү төмөр зам баригдсанаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ачаа тээврийн хэмжээ үлэмж нэмэгдэх юм.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, агаар, орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдол бүхий “Богдхан” төмөр замын төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулж, төмөр замын судалгааны ажлыг эхлүүлээд байна.
Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл жилд 1 сая тонн орчим нүүрсийг төмөр замаар шууд тээвэрлэх ажлыг энэ оны 3 дугаар сараас эхлүүлээд байна.
Түүнчлэн Төмөр замын парк хуучирсантай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран тавцант болон ачааны вагоны угсралтыг эхлүүлсэн бөгөөд эхний 10 вагоныг энэ оны 6 дугаар сарын эхээр төмөр замын хэрэгцээнд нийлүүлнэ.
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Замын-Үүд суманд холимог тээврийн логистикийн төвийн бүтээн байгуулалтыг 2016 онд эхлүүлсэн. Ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа бөгөөд 2018 онд бүрэн ашиглалтад оруулна. Энэхүү логистикийн төв нь жилдээ 5 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай байна.
Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх тухай” гурван улсын Засгийн газар хоорондын анхны хэлэлцээрийг 2016 оны 12 дугаар сард Москва хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
Энэхүү хэлэлцээрийн бэлтгэлийг хангах зорилгоор мөн оны 8 дугаар сард Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжин чиглэлийн гурван улсын туршилтын дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулж, 2018 оны 1 дүгээр сараас Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлээр дамжин өнгөрөх тээврийг тогтмолжуулах болно.
Агаарын тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын хүрээндТөв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг техникийн комиссоор хүлээн авч, улсын комисс ажиллаад илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна.
Энэ шинэ нисэх онгоцны буудал баригдаж ашиглалтад орсноор Монгол Улсын агаарын тээврийн хөгжилд түлхэц өгч, улмаар дагуул хот, холимог тээврийн логистикийн төв байгуулагдан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг гүйцэтгэх юм.
Нислэгийн зам богиносох давуу талыг бий болголоо
Энэ оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд /PBN/ тулгуурласан навигаци бүхий дамжин өнгөрөх нислэгийн 6 замыг агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун болгож, Улаанбаатар хотод хөөрөлт, буулт үйлдэх чиг шулуун агаарын зам тогтоон агаарын навигацийн үйлчилгээнд ашиглаж эхэлснээр БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн нислэг төлөвлөлт хялбаршиж, нислэгийн зам богиносох давуу талыг бий болголоо.
Агаарын замуудыг ийнхүү шулуутгаснаар агаарын тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1,700 орчим тн түлш хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг 5,220 тн-оор бууруулах тооцоо гарсан байна.
БНХАУ-ын Тяньжин дэх Дунзяны эдийн засгийн чөлөөт бүсийн 10 га газарт тээвэр, логистик, үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор барьж ашиглах талаар Хятадын талтай тохиролцсон бөгөөд одоогоор төслийг “Монголын төмөр зам” ТӨХК 49%, Хятадын тал 51%-ийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Зам, тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмд учруулж буй хохирлыг багасгах зорилгоор буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг үе шаттай багасгах, мөн одоо ашиглагдаж байгаа буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалын өнцгийг манай улсад мөрдөгдөж буй зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн стандартын дагуу шилжүүлэн тохируулах ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулсны үндсэн дээр хэрэгжүүлж эхлээд байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/104i |
104j | С витаминыг чихэр шиг идэж болох уу? | ikon.mn | 05/06/2017 10:11:00 |
С витамин гэж юу вэ?
Хүн бүр С витаминыг бараг талх шиг иддэг. Тэгвэл та С витамины талаар хир мэдлэгтэй вэ? www.hedu.mn витамины талаар танилцуулж байна.
С витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэхь уураг болон бусад хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Энэ витамин нь жүрж, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай, хүнсний ногоо, айраг, сааманд их агуулагдана.
Хоногт ямар хэмжээгээр авах вэ?
Насанд хүрсэн хүнд: 50-70 мг
Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд 80-120мг
Дутагдал:
Хоол хүнсээр авч буй С витамины хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад С витамины дутагдал үүсдэг.
Дутагдал нь хоол тэжээлийн дутуу байдлаас болон ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зарим халдварт өвчний үед витамин дутагдал үүсэх эрсдэлтэй.
Дутагдлын үед:
Бие суларна
Нойр муудна
Амархан ядрана
Хоолонд дургүй болно
Нүүр гарын арьс цайрна.
Хуруу, хумс хөхрөнө
Уруул буйл хөхрөнө цус гарна
Шүд унана
Яс хэврэг болно
Хэрэглэх заалт:
Цус багадах
Элэгний өвчин
Хордлого
Судасны хатуурал
Ам гэмтэх
Цус бүлэгнэлтийн үе,
Шарх удаан эдгэрэх
Цус шүүрэх болон судасны ханыг бэхжүүлэхэд хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Нойр булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөн чихрийн шижин үүсч болно.
Бөөр гэмтэх, цусны даралт ихсэх өвчин үүсч болно.
| https://ikon.mn/n/104j |
104k | Яармагийн түр гүүрийн замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл хаана | ikon.mn | 05/06/2017 10:00:00 |
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны тавдугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо.
Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин 2 жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.
Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн.
Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан “Хово” маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панелийг мөргөж гэмтээсэн. Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж, “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/104k |
104l | Хятадад үйлдвэрлэсэн анхны том оврын зорчигч тээврийн онгоц хөөрлөө | Р.Түвшин, iKon.mn | 05/05/2017 17:13:00 |
Өнөөдөр буюу Баасан гарагт Хятад улс анх удаагаа өөрийн үйлдвэрлэсэн том оврын зорчигч тээврийн нисэх онгоцоо хөөргөлөө.
C919 нэртэй энэ онгоц нь Барууныхны ноёлдог зорчигч тээврийн нисэх онгоцны зах зээлд цахиур хагалах Бээжингийн хэтийн зорилгын эхлэл болж байна.
Шинэ нисэх онгоцыг Шанхай хотын Пудон Олон Улсын Нисэх Буудлаас хөөргөж, Хятадын төв телевизээр шууд дамжуулсан байна. Газраас хөөрсөн C919 онгоц удалгүй умар зүгээс өнөөдөр ирж байгаа элсэн шуурганд үзэгдэхгүй болжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр өнөөдөр Хятад улс том оврын нисэх онгоцны дөрөв дэхь үйлдвэрлэгч орон болж, АНУ, Европ, ОХУ-ын дараа нэмэгдэж байгаа гэнэ. C919-ийн гол өрсөлдөгчид нь Airbus A320, Boeing 737 юм байна.
Анх 2014 онд анхны нислэгээ хийхээр төлөвлөж байсан ч үйлдвэрлэлийн асуудлаас болоод хойшилж байв. Өнөөдөр анхны нислэгээ хийсэн ч 2019 оноос өмнө зорчигч тээвэрлэх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Учир нь Хятадын өөрийн болон гадаадын зохицуулах байгууллагуудаас үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад багагүй хугацаа орох юм байна.
Онгоцыг үйлдвэрлэсэн COMAC компанийн мэдээлснээр нийт 570 онгоцны захиалга урьдчилж авсны дийлэнх нь Хятадын төрийн өмчит авиа компаниуд байгаа ажээ.
Цөөн тооны гадаад захиалагч байгаагийн дотор GE Capital Aviation Services болон Тайландын City Airways байгаа гэнэ.
C919 онгоцыг зохион бүтээх ажилд Хятадын 200 гаруй компани, 36 их сургууль оролцсон байна. Шинэ нисэх онгоц Хятадыг хямд ажиллах хүчний үйлдвэрлэлээс өндөр технологийн үйлдвэрлэлд шилжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг болж байгаа ажээ.
Эх сурвалж: Associated Press
| https://ikon.mn/n/104l |
104m | "Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 05/05/2017 17:46:09 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:46 2017/05/05
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.05.05/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
20-38-21-6-30-15 +35
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
4-5-9-8-4-7
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
8-5-5-0
2-р зэргийн хонжворын хариу:
4-1-2-8
3-р зэргийн хонжворын хариу:
0-8-9-6
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:21 2017/05/05
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн /2017.05.05/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/663584933827078/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:46 2017/05/05
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.05.05/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
20-38-21-6-30-15 +35
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
4-5-9-8-4-7
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
8-5-5-0
2-р зэргийн хонжворын хариу:
4-1-2-8
3-р зэргийн хонжворын хариу:
0-8-9-6
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/104m |
104n | ФОТО: 13 сум түргэний машинтай боллоо | А.Төгөлдөр, iKon.mn | 05/05/2017 17:43:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон УИХ-ын зарим гишүүн Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгийн сумдад эрүүл мэндийн төвд 13 түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай үзүүлэхэд үр өгөөжөө өгөх, туулах чадвар сайтай автомашинуудыг сумдад хүлээлгэн өгч байгаад нь Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлж байв.
Засгийн газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувьд нь хийж, 2017 онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгож байгаа билээ.
Сумын Эрүүл мэндийн төвийн жолооч нарт машиных нь түлхүүрийг гардуулан өглөө.
Хөвсгөл аймгийн Хатгал сумын эрүүл мэндийн төв
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төв
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын эрүүл мэндийн төв
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын эрүүл мэндийн төв
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эрүүл мэндийн төв
Булган аймгийн Гурванбулаг сумын эрүүл мэндийн төв
Булган аймгийн Бүрэгхангай сумын эрүүл мэндийн төв
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв
Булган аймгийн Хялганат тосгоны эрүүл мэндийн төв
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
Орхон аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төв
Архангай аймгийн Булган сумын эрүүл мэндийн төв
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төв.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/104n |
104o | Францын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн офшорийн асуудал дэгдлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/05/2017 17:42:00 |
Зүүн гараас Марин Ле Пэн, Эммануэл Макрон нар
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд өрсөлдөж байгаа Эммануэл Макрон өөртэй нь холбоотой офшор дансны тухай тарсан мэдээллийг шалгуулахаар шүүхэд ханджээ.
Ням гарагт болох сонгуулиас хэдхэн хоногийн өмнө түүний өрсөлдөгч Марин Ле Пэн энэ асуудлыг сөхөж гаргасан юм. Макрон түүнийг “хуурамч мэдээлэл” ашиглан нэр хүндийг нь унагах сүүлийн боломжоо ашиглаж байна гэж буруутгажээ. Парисын прокурор Макроны гомдолд хэн нэгнийг нэр зааж буруутгаагүй, зөвхөн худлаа мэдээлэл анх гарсан эх сурвалжийг олж тогтоохыг хүссэн тухай мэдээлсэн байна.
Пүрэв гарагт телевизийн мэтгэлцээний үеэр ярихдаа Ле Пэн өрсөлдөгчөөсөө Багамын арлуудад офшор данстай тухай мэдээлэл гарсныг лавлаж асуужээ. Харин түүнд өөрт нь нотолгоо байхгүйг хүлээн зөвшөөрсөн байна.
Хатагтай Ле Пэн өөрийгөө буруу зүйл хийгээгүй гээд “Би зүгээр л түүнээс үнэн эсэхийг асуусан. Хэрвээ надад нотолгоо байсан бол шууд ил гаргах байсан юм” гэжээ.
Макрон тухайн үед уг мэдээллийг няцааж, Багамын арлууд болон өөр хаана ч түүнд нууц данс байхгүй гэсэн юм. Дараа нь тэр Ле Пэнийг зориудаар худлаа мэдээллийг тараасан гэж буруутгасан байна.
Ийм мэдээлэл гарах болсон шалтгааныг зарим ажиглагчид Оросын эрх баригчдын явууллага гэж үзэж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Кремль Хиллари Клинтоныг унагасан шиг хуурамч мэдээлэл тараах ажиллагааг Францын сонгуульд ашиглаж байж магадгүй гэсэн сэжиг байгаа юм.
Ням гарагт хоёр нэр дэвшигчийн хэн нь Францын ерөнхийлөгчөөр сонгогдох нь шийдэгдэнэ. Сүүлийн тандалт судалгаагаар төв үзэлтэй улс төрч Эммануэл Макрон 61 хувьтай иргэдийн саналыг тэргүүлж байгаа юм.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/104o |
104p | Б.Батгэрэл: Зуучлалын салбарт маш том зах зээл, потенциал байгаа | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/11/2017 08:59:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Олон улсын хэмжээнд хувь хүн болон байгууллага үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад хандах хандлага 90 хувьтай байдаг аж. Харин Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хандалт 20 хүрэхгүй хувь байгаа гэж Ремакс Платин компанийн Брокер эзэмшигч Б.Батгэрэл ярьж байлаа.
Тэрбээр АНУ-д санхүүгийн чиглэлээр боловсрол эзэмшиж, энэ чиглэлээр мэргэшсэн шинэ үеийн өндөр ур чадвартай залуусын нэг. Банк санхүүгийн салбарт сүүлийн таван жил ажилласныхаа дараа Ремакс-ын бизнест нэгдэж, өөрийн хувийн брокер оффисоо МУИС-ын V байрны дэргэд ЖИБИ төвийн таван давхарт нээж байгаа юм.
Үл хөдлөхийн салбар сүүлийн 10 жилд хамгийн хэцүү цаг үетэй тулж байгаа энэ үед Ремакс Монголд үйл ажиллагаагаа эхэлж тун хурдтайгаар зах зээлд байр сууриа тэлж байгаа билээ. Бусдын харж чадахгүй байгаа тэр боломжийг Ремакс-ын залуус харж чадаад байна уу.
Манай улс дахь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хөгжил, өнөөгийн байдлын талаар ярилцахаар VISITOR буландаа түүнийг урьж, оролцуулсан юм. Түүнтэй өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Ер нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандахын давуу тал юу юм бэ?
-Орон сууц хайж байгаа эсвэл зах зээлд худалдах, түрээслүүлэх гэж байгаа үедээ үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад хандах нь маш их давуу талтай.
Мэргэжлийн түвшинд ямар орон сууц авч болох, ямар үнээр түргэн шуурхай борлуулж болох зэрэг бүх боломж, сонголтыг харилцагчид нээж өгдөг.
Боломжууд нээгдсэнээр ямар давуу тал үүсч болох талаар бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг агентууд өгдөг.
Энэ нь борлуулагчийн эсвэл худалдан авагчийн талаас хандаж байгаа буюу аль нэг талыг барьсан үйл ажиллагаа биш учраас үйлчлүүлж байгаа харилцагчийн хамгийн боломжит хувилбаруудыг санал болгож өгдөг гэсэн үг.
Одоогийн байдлаар Ремаксын санд 80,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл бий. Үүгээрээ хамгийн том давуу тал үүсч байна.
-Тэгвэл үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад хандахгүй байснаараа ямар эрсдэл үүсч болох вэ?
-Өөрт байгаа бүхий л боломжийг нээж чадахгүй л гэсэн үг. Тухайлбал, цахим орчинд байгаа мэдээллүүдэд үндэслэн хайснаараа илүү өөрт тохиромжтой, боломжтой хувилбарыг мэдэхгүй өнгөрөх магадлал өндөр. Мөн та өөрийн маш их цаг заваа үүнд үрэх болно.
Харилцагчид маань орон сууц авах байршлаа өөрсдөө сонголоо гэж бодоход өөрийнх нь бодож байгаагаас илүү боломжтой хувилбар байна гэдгийг мэдэхгүй өнгөрдөг.
Үүнийг мэргэжлийн буюу агентад хандаж, хүсэлт тавьснаар хурдан шуурхай олох боломж ихэснэ.
-Өнөөдрийн байдлаар Монголчууд агентийг бүрэн ашиглаж чадаж байна уу?
-Одоогоор Монголчууд агентийг ашиглаж чадахгүй байна. Нэгдүгээрт, агентийг ашиглахад үнэ төлбөртэй гэж боддог. Энэ нь өрөөсгөл ойлголт. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент, ялангуяа Ремаксын агент байр борлуулж байгаа талаасаа шимтгэл авдаг.
Гэрэл зургийг Mpa.mn
Харин худалдан авагчаас шимтгэл авдаггүй. Тэгэхээр орон сууц худалдан авч байгаа тал илүү давуу талтай болж байгаа юм. Ямар нэг үнэ төлбөргүйгээр боломжит бүх нөөцийг гарган ирж, ашиглах боломжтой болно гэсэн үг.
Хоёрдугаарт, агентууд тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг нэмдэг гэж ойлгодог. Энэ нь мөн буруу ойлголт. Агентууд зах зээлийн хамгийн боломжит үнээр л үл хөдлөх хөрөнгөө хүлээж авдаг. Тиймээс худалдан авч байгаа талдаа ч тэр, борлуулагч талдаа ч тэр ашигтай байдаг.
Борлуулж байгаа талын хувьд буюу хувь хүний үл хөдлөх хөрөнгө маш үнэ цэнэтэй байдаг. Тиймээс худалдагч тал үргэлж л зарж буй байраа их хэмжээний үнэ хүргэх гэж хичээдэг.
Гэтэл зах зээл нь өнөөдрийнх шиг уналттай байх юм бол үл ойлголцол үүсэх талтай. Эсвэл зарим хүн хэдэн жилийн өмнө бага үнээр авсан юм чинь одоо зарахад мөн л тухайн үеийнхээ үнээр зарагдана гэж өөрийнхөө байрыг дутуу болон илүү үнэлэх тохиолдлууд бий.
Тэгэхээр борлуулж байгаа хүн маань агентад хандвал зах зээлийнхээ бодит үнийг мэдэж авах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийн талаар та мэргэжлийн агентаас л мэдээлэл авах боломжтой.
Та үл хөдлөх хөрөнгөө бодит үнэ ханшаар зах зээлд гаргаснаар маш богино хугацаанд үл хөдлөхөө борлуулах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжтой.
Судалгаанаас үзвэл хүн дунджаар амьдралдаа хоёроос гурван удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг бол мэргэжлийн агент өдөр бүр энэ ажлыг хийдэг хүн.
Жишээ нь, Манай Ремакс Улаанбаатар хотод нийт 11 оффистой. 10 борлуулалтын оффис ажиллаж байна. 200 гаруй агенттай. 200 гаруй агентийн цаана дунджаар 2 худалдан авагч бэлэн байж байдаг.
Тэгэхээр нийт 400 худалдан авагч бэлэн байна гэсэн үг. Манайхаар дамжуулснаар тухайн харилцагчийн үл хөдлөхийг дор хаяж 400 худалдан авагч сонирхох боломж тэр дороо нээгдэнэ.
Ремакс компанийн шинээр нээгдсэн Платин оффис
-Тухайлбал, харилцагчийн хүсч байгаа үнээс доогуур үнэ тооцогдон гарч ирвэл яах вэ. Магадгүй, хүмүүс энэ тал дээр санаа зовдог байх?
-Үнийг нь хэт өндөр тогтоосноор та өөрийн үл хөдлөх хөрөнгөө зарах боломжуудаа хаах ба хэт хямд байлгаснаар өөртөө хохирол учруулдаг .
Жишээлбэл, 150 сая төгрөгөөр орон сууц зарах гэж байлаа гэж бодъё. Гэтэл зах зээлийнх нь үнэ 100 сая байвал 150 саяар хэзээ ч зарагдахгүй. Бодит үнээс хэт дээгүүр үнэтэй байр орон сууцыг хэн ч авахыг хүсэхгүй шүү дээ.
Агентад хандвал зах зээлийнхээ бодит үнийг мэдэж авах боломжтой.
Яг зах зээлийнх нь үнээр гаргавал эрэлт байгаа үед бэлэн байгаа худалдан авагчид маш түргэн хугацаанд авах боломжтой.
Эрэлтгүй байрууд ч бас байдаг. Маш олон үйлчлүүлэгчид санал болгоод ч зарагддаггүй байрууд бий. Зарим байрлал, зарим орон сууцын үнэ цэн маш хурдтай буурч байна.
Тэгэхээр агентад хандсанаар эхний ээлжинд үнийн судалгааг хийнэ. Зах зээлийн үнийг тодорхойлж, зөвлөгөө өгнө.
Агентууд маань харилцагчидтайгаа ёс зүйтэй хандана гэж этик ёс зүйн тангараг өргөдөг. Энэ нь худалдагч худалдан авагч нарт үнэн зөв мэдээлэл өгч аль аль талынх нь эрх ашгийг эн тэнцүү хамгаална гэсэн үг.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт энэ маш чухал байдаг. “Өнөөдөр зах зээлийн үнэ ийм байна. Та 150 саяар зарах гэж байхад өнөөдөр зах зээлийн үнэ 120 сая байна.
Та зармаар байна уу? Хэрэв 120 саяар зарах боломжгүй 150 сая төгрөгийн үнэ хүргэе гэж бодож байгаа бол хүлээх л хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа зах зээлд дахин гаргаад үз” гэдэг гаргалгааг гаргаж өгдөг.
-Орон сууц оффисын зах зээлийн өнөөгийн байдлыг та хэрхэн харж байна?
-2013, 2014 оны үед ипотекийн зээл эхэлж, барилгын салбарт боломжит үе эхэлж байсантай харьцуулбал өнөөдөр харьцангуй буурсан байна.
Тэр үетэй харьцуулахад бууралттай байгаа ч эрэлт хангалттай байсаар байна. Маш их эрэлт байна гэж бид хэлнэ.
Гэр орон гэдэг бол хүний амьдралын байнгын хэрэгцээ бөгөөд хүний амьдрал өөрчлөгдөж, ам бүл нэмэх, суурьшлын бүсүүд шинээр нээгдэх, орлогын түвшин өөрчлөгдөх тохиолдол бүрт эрэлт байнга нэмэгдэж байдаг.
Үүнийг Ремакс бизнесийн боломж гэж харж, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт боломжийг ашиглахаар шийдэж франчайз эрхийг авч бизнесээ эхлүүлээд байна.
Өөрөөр хэлбэл, хямрал барилгын салбарт зуучлалын хэрэгцээг гаргаж ирсэн гэсэн үг. Өмнө нь барилгын компани өөрөө барилгаа барьдаг, борлуулалтаа хийдэг байсан. Харин одоо энэ бол зөв зам биш гэдгийг мэддэг болсон.
"Зуучлал бол аль нэг талыг барьсан үйл ажиллагаа биш"
Гэрэл зургийг Mpa.mn
Гэтэл өнөөдөр маркетингийг маркетинг хийдэг мэргэжилтнүүдэд, борлуулалтыг борлуулалт хийдэг хүмүүст өгөх ёстой юм байна. Ингэснээр үйл ажиллагаа илүү хурдан шуурхай болох боломжтой юм байна гэдэг ойлголттой болж байгаа.
2017 оны эхний улиралд 5,000 гаруй үл хөдлөх хөрөнгө борлогдсон байна.
Нэг сард дунджаар 1,900 үл хөдлөх хөрөнгө гүйлгээнд орж байна гэсэн үг. Үүний маш бага хувь нь зуучлалын салбараар явдаг. Цаашдаа энэ зах зээл аяндаа мэргэжлийн агентаар, зуучлалын салбараар борлуулагдах болно.
Зуучлалын салбарт маш том зах зээл, маш том потенциал байгааг эндээс харж болно. Тэгэхээр барилгын компаниуд зуучлалын байгууллагад хандахын давуу талыг анзаарч эхэлж байна.
-Ер нь энэ чиглэлийн бизнес эрхлэгчид юун дээр анхаарах ёстой юм бол?
-Харилцах ёс зүй. Ёс зүйтэй байж хүний итгэлийг олж авч, бизнес нь илүү амжилттай явна. Хэрэглэгчдэд буруу мэдээлэл өгөх, үл хөдлөх хөрөнгийн сул тал, давуу талыг хангалттай тайлбарлаж өгөхгүй байх зэрэг нь хүмүүсийг маш их хохироодог.
Бидний дагаж мөрддөг этик ёс зүйн журамд маш олон зүйлс тусгагддагийн нэг нь үнэн зөв мэдээлэл өгөх юм. Харилцагч яагаад агентийг ашиглаж чаддаггүйн шалтгаан дээр хэлсэн буруу ойлголтууд.
Өмнө нь барилгын компаниуд зөвхөн борлуулалтаа хийхийн тулд харилцагчдынхаа итгэлийг алдсанаас үүдэн буруу ойлгогдсон тохиолдлууд олон бий.
Одоогоор Монголчууд агентийг бүрэн ашиглаж чадахгүй байна.
Тиймээс цаашид үл хөдлөх зуучлалын салбарт агентууд ёс зүйтэй, харилцагчдаа дээдэлсэн хариуцлагатай байх нь чухал гэж боддог.
Нөгөө талаас агент хүний үүрэг бол худалдагч, худалдан авагч хоёрыг холбох гүүр болох явдал.
Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал шиг орон сууц нь их байгаа боловч худалдан авагч нь бага байх үед ч тэр, худалдан авагч их, үл хөдлөх хөрөнгө нь бага байх үед ч тэр агент зуучлах л үүрэгтэй.
Энэ үүднээсээ агент нь улсын эдийн засгийн салбарт ч маш чухал үүрэгтэй. Учир нь удаашралтай болсон зах зээлийг түргэсгэх, эргэлтэд оруулахад тусалдаг.
-Олон улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар хэр хөгжсөн байдаг вэ. Тэдэнтэй харьцуулахад манай улс ямар түвшинд явж байна?
-Манай улсын хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хууль, эрх зүйн орчин шийдэгдээгүй байгаа. Харин олон улсын хэмжээнд бол нэлээд хөгжсөн байдаг.
Гэрэл зургийг Mpa.mn
Хууль тогтолцоотой, системтэй болчихсон. Хамгийн наад зах нь гэхэд үл хөдлөхөө заавал лицензтэй, мэргэшсэн хүнээр зуучлуулдаг. Тэр нь илүү найдвартай гэж үздэг.
Гаднынхан үл хөдлөх хөрөнгө хайх эсвэл зарах гэж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд агентуудад ханддаг. Учир нь тийм байх ёстой гэдгийг маш сайн мэддэг.
-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд яах ёстой гэж бодож байна. Хэзээ энэ салбарыг иргэд, харилцагчид мэддэг, ойлгодог болно гэж бодож байна?
-Эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх ёстой. Үүнээс гадна нийгмийн хандлагыг зөв тийш нь залах нь чухал байна.
Бодлын хурдаар бол мэдээж өнөөдөр, маргааш ч энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, эрэлттэй болгомоор байна.
Гэхдээ аливаа ажил хэрэг шат дараалалтай байдаг учраас илүү мэргэжлийн түвшинд хөгжихөд дахиад хэсэг хугацаа хэрэгтэй. Үүнд Ремаксынхан бид өөрсдийн хувь нэмрээ оруулах болно.
Ерөнхийлөн хэлэхэд өөрийн цаг завыг хэмнэж, хамгийн боломжит үнээр мэргэжлийн үйлчилгээ авч, толгой өвдөхгүйгээр үл хөдлөх хөрөнгөө борлуулах эсвэл үл хөдлөх хөрөнгө олж авахыг зорьж байгаа бол агентад хандах нь хамгийн зөв шүү гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. | https://ikon.mn/n/104p |
104q | “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогдлоо | А.Төгөлдөр, iKon.mn | 05/05/2017 18:00:00 |
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогдсон тухай тус компаниас мэдэгдлээ.
А.Торрес нь өнгөрөгч 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн бөгөөд Рио Тинто компанийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байв.
Армандо нь ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Стивен Жонс тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар цаашид ажиллана.
А.Торрес нь сүүлийн зургаан жил Рио Тинто группт удирдах ажил эрхэлсэн.
Тэрбээр ажлын гараагаа Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлсэн ба Австрали, Канад дахь үйл ажиллагааг хариуцан ажилласны дараа Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв.
“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “ТУЗ-өөс Армандо Торресийг компанийн Гүйцэтгэх захирлаар томилж буйдаа таатай байна. А.Торрес бизнесийн үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах, дотоод нөөц бололцоог бэхжүүлэх, орон нутагтай харилцаа хамтын ажиллагааг бататгах, ажиллагсдын ур чадварыг сайжруулах чиглэлээр үр бүтээлтэй ажилласан туршлагатай.
ТУЗ-өөс Армандог тус компанийг чадварлаг удирдан манлайлж, цаашдын амжилтанд хүргэнэ гэдэгт итгэл төгс байна.
Мөн түүнчлэн ТУЗ-өөс Стивен Жонсын оруулж буй чухал хувь нэмэр, чадварлаг манлайллыг өндрөөр үнэлж байна.
Стивен Жонс “Оюу толгой”-н цаашдын хөгжлийн эх суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж тэмдэглэлээ. | https://ikon.mn/n/104q |
104r | Модемоо 1 сараар сунгаад, 1 сарын эрх аваарай | СУРТАЛЧИЛГАА | 05/05/2017 18:16:00 | Суурин интернетийн сүлжээ орж амжаагүй газруудад хэрэглээний аливаа хязгаарлалтгүйгээр өндөр хурдны интернет ашиглах боломжийг олгодог Телемакс үйлчилгээ зөөврийн wimax модемтой, мөн LAN оролт бүхий Wi-Fi цацагч төхөөрөмжтэй хэрэглэгчдэдээ зориулан урамшууллаа уудаллаа.
3 сараас дээш хугацаанд модем, төхөөрөмжөө ашиглаагүй хэрэглэгчид 30 ба түүнээс дээш хоногтой картаар цэнэглэснээр нэмж 30 хоногийн үйлчилгээний эрх бэлгэнд авах болно. Цэнэглэгч картуудыг СКАЙтелийн үндсэн болон гэрээт салбаруудаас худалдан авах боломжтой.
Шинэ хэрэглэгчийн урамшуулал:
Бусад операторын сүлжээнд ашиглаж байсан wimax модем, төхөөрөмжөө СКАЙтел Плаза төв дээр авчран, тохиргоо хийлгэж Телемакс үйлчилгээг ашиглах боломжтой ба урамшуулалдаа ч давхар хамрагдана.
Цэнэглэгч картын төрлүүд:
Модем (mobile)
Wi Fi цацагч төхөөрөмж (soho)
30 хоног
90 хоног
180 хоног
360 хоног
30 хоног
90 хоног
180 хоног
360 хоног
22 000₮
60 000₮
118 000₮
230 000₮
33 000₮
90 000₮
170 000₮
310 000₮
Нэмэлт мэдээлэл: https://www.skytel.mn/p/wimax
| https://ikon.mn/n/104r |
104s | Ким Жон Уны амийг хорлох оролдлого гарсан талаар мэдээлжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/06/2017 09:00:00 |
Өчигдөр буюу Баасан гарагт Хойд Солонгосын төв мэдээллийн суваг удирдагч Ким Жон Уны амь насанд халдах ажиллагааг АНУ-ын Тагнуулын Төв Газар (ТТГ), Өмнөд Солонгосын тагнуулын алба хамтран явуулах гэж байсныг таслан зогсоосноо зарлажээ.
Мэдээлэлд өгүүлснээр 2014 онд Оросын Алс дорнодод ажиллаж байсан Хойд Солонгосын иргэн Ким гэгчийг ТТГ өөртөө элсүүлж, бэлтгэл хийлгэсний эцэст өнгөрсөн сарын 15-ны өдөр болсон улс орны үүсгэн байгуулагчийн 105 насны ойн парадын үеэр халдахаар төлөвлөж байжээ.
Ингэхдээ био-химийн болон цацраг идэвхит бодис ашиглах гэж байсан гэнэ. Энэхүү арга техник нь байндаа заавал хүрэх шаардлагагүй, зайнаас гүйцэтгэж болдог, 6-12 сарын дараа үхэлд хүргэх үйлчилгээтэй байсныг Хойд Солонгосын KCNA (Korea Central News Agency) агентлаг мэдээлжээ.
Мөн алуурчинд $20,000 бэлнээр, хиймэл дагуулын холбооны хэрэгсэл, хэрхэн ажиллуулах зааварчилгааг хоёр удаагийн уулзалтаар гардуулж өгсөн тухай бичсэн байна.
Өнгөрсөн сарын 15-нд Пёньянд цэргийн томоохон парад болоход Ким Жон Ун тойрон хүрээлэгсдийн хамт индэр дээрээс үзэж сонирхсон бөгөөд үүнээс 10 хоногийн дараа Ардын Армийн 85 жилийн ойн өдөр өргөн хүрээний цэргийн сургуулилалт зохион байгуулахад мөн биечлэн оролцсон юм.
“Гэмт этгээдүүд тамд очсоныхоо дараа ийм хий хоосон мөрөөдөл манай газар нутаг дээр хэзээ ч биелэхгүй болохыг ойлгох болно” хэмээн KCNA агентлагийн мэдээнд өгүүлжээ.
Эх сурвалж: AFP, Xinhuanews
| https://ikon.mn/n/104s |
104t | Монгол тулгатны 100 эрхмийн нэгийг Украин улс “үндэсний аюулгүй байдлын дайсан”-аар зарлалаа | Р.Төмөр, ikon.mn | 05/06/2017 09:10:00 |
Баасан гарагт Украины Аюулгүй Байдлын Алба АНУ-ын тулаант киноны од Стивен Сигалыг тус улсад нэвтрэх эрхийг 5 жилээр хориглож, үндэсний аюулгүй байдалд дайсагнагч гэж үзээд хар жагсаалтад оруулжээ.
Тус байгууллагын мэдэгдэлд “Тухайн хүн хаана байгаагаасаа үл хамааран улс орны ашиг сонирхол, аюулгүй байдалд хортой үйл ажиллагаа явуулсан нь хангалттай мэдээллээр батлагдсан бол Украинд нэвтрэхийг хориглох арга хэмжээ авдаг” гээд илүү нарийн учир шалтгаан дурдаагүй байна.
2015 оны долдугаар сард Украины Соёлын Яам мөн Сигалыг бусад 600 хүний хамт Украинд хүлээж авах боломжгүй (persona non grata) хүмүүсийн тоонд оруулж байсан юм. 2014 оны наймдугаар сард Сигал Оросод эзлэгдсэн Крымийн Севастополь хотод орос байкеруудын “Шөнийн чононууд” клубын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсоноос болж ийм арга хэмжээ авхуулсан гэж үздэг.
Мөн Стивен Сигал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд ОХУ-ын иргэн болж, иргэний үнэмлэхийг нь ерөнхийлөгч Владимир Путин жүжигчинд гардуулан өгч байв.
Стивен Сигалаас гадна 2015 онд Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускониг Украинчууд гурван жил улсдаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байжээ. Мөн Францын жүжигчин Жерар Депардье, АНУ-ын боксын аварга Рой Жонс нарыг хар жагсаалтад оруулж байв.
Нэг үгээр хэлбэл ОХУ-ын иргэншил авсан болон Орос улсад талтай ханддаг барууны иргэдийг Украин улс үндэсний аюулгүй байдлын дайсан гэж үздэг аж.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/104t |
104u | ВИДЕО: Бээжингийн элсэн шуурганд самбар нурж, зорчигчийн дээрээс унажээ | Р.Төмөр, ikon.mn | 05/06/2017 09:18:00 |
Өнгөрсөн Пүрэв, Баасан гарагуудад Монголын говиос үүсэлтэй гэх элсэн шуурга Хятадын хойд бүс нутгийг нөмрөн, ард иргэдэд аюул учруулаад байгаа билээ.
Бээжин хот хоёр өдрийн турш элс, тоосонд дарагдаж, багагүй хохирол амсаад байна. Хүчтэй шуурганы улмаас ургаа мод хугарч, байшин барилгын хэсгүүд салж унан хотын иргэдийг гэмтээж бэртээх, замын хөдөлгөөнд саад учруулсан явдал хэд хэд гарсан тухай мэдээлж байв.
Тэгвэл Хятадын Ардын Сонины твиттер хуудсанд нэгэн автомашины хяналтын камерт бичигдэж үлдсэн дүрсийг нийтэлсэн нь шуурганы аюул ямар түвшинд байгааг харуулжээ. Уг дүрсэнд зар сурталчилгааны том төмөр самбар салхинд унахдаа мотоциклоор зорчиж байсан хүнийг цохин унагаж байгаа нь харагдаж байгаа юм. Хохирогч хэр зэрэг гэмтсэн, бүр амьд үлдсэн эсэх нь мэдэгдээгүй байна.
Хятадын нийт газар нутгийн 15 орчим хувийг хамарсан элсэн шуурга өнөөдрөөс сулрах тухай цаг уурын мэргэжилтнүүд мэдээлжээ.
Terrifying dashcam footage shows the moment a man is hit by an ad board from strong, damaging winds in #Beijing this morning pic.twitter.com/mNtK8fRabF
— People's Daily,China (@PDChina) May 5, 2017
| https://ikon.mn/n/104u |
104v | Холимог тулааны тамирчныг ялсан зодооны мастеруудад Хятад бизнесмэн 10 сая юаний бооцоо тавилаа | Р.Төмөр, ikon.mn | 05/06/2017 09:20:00 |
Сүүлийн хэд хоног Хятадад уламжлалт тулааны урлаг, орчин үеийн холимог (MMA) тулааны спорт хоёрын аль нь хүчтэй вэ гэдэг маргаан ид өрнөж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Сичуань мужийн Чэнду хотод зохион байгуулагдсан тулааны үеэр холимог тулааны тамирчин Шу Шяодон тайчи мастер Вэй Лэйг 10 секундэд ялсан нь уг маргааны эхлэл болсон юм. Үүнийхээ дараа Шу Шяодон бусад уламжлалт тулааны мастеруудыг ирүүлд дуудаж, басамжилсан мэдэгдэл хийсэн нь гал дээр тос нэмсэн явдал болжээ.
Тэгвэл Хятадын Тяньди хэмээх ус ундааны хамгийн том компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Чэн Шэн уламжлалт тулааны урлагийн нэр хүндийг аврахын тулд 10 сая юаний ($1.4 сая) бооцоо тавьж байгаагаа өчигдөр зарласан байна.
Түүний тавьсан бооцоог Шу Шяодоны урилгыг нээлттэй хүлээж авсан таван мастерт хувааж өгөх юм.
Таван тулааны ялагч бүр 1.5 сая юань ($218,000) өвөртлөх бол ялагдсан хүн нь 500,000 юань ($72,000) хүртэх ажээ. Хэрвээ холимог тулааны тамирчин бүгдийг нь ялбал их хэмжээний мөнгөтэй болох гэнэ.
Чэн Шэн хятадын тулааны урлагийг эртний уламжлалтай, эрүүл мэнд, хувь хүнийг хөгжүүлэх зорилготой, олон сая хичээллэгчтэй төрөл гэж үздэг тул нэр хүндийг нь хамгаалахаар шийдсэнээ хэвлэлд ярьсан байна.
Харин холимог тулааны тамирчин, дэвжээн дээр гаргадаг түрэмгий ааш зангаараа “madman” гэж алдаршсан Шу Шяодон эхний ялалтынхаа дараа “Би хуурамч зүйлийг зад цохилоо. Хуурамч зүйлс устаж алга болох ёстой” хэмээн мэдэгдэж, Хятадын эртний урлагийг гар зөрүүлэхэд хэрэг болохгүй эд гэж басамжилсан юм.
Одоогоор түүний тулааны урилгыг тайчи мастер Лю Шин, Ван Занхай, Шаолиний зодоонч Ли Шансянь, И Лон нар хүлээж аваад байна.
Өнгөрсөн Лхагва гарагт Хятадын Ушугийн Холбоо мэдэгдэл гаргаж, ийм тулаан зохион байгуулж байгаа нь бие хамгаалах урлагийн ёс зүй, хууль дүрмийг зөрчиж байна хэмээн шүүмжилжээ.
Мэдэгдэлд “Бие хамгаалах урлаг бол Хятадын уламжлалт спортын төрөл төдийгүй, соёлын нэг хэсэг юм. Үүнд чөлөөт тулаанаас эхлээд эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн гээд олон хэлбэр багтдаг. Тиймээс уламжлалт урлагийн нэрийг барьсан хуурамч этгээдүүд иймэрхүү тулаануудыг зохион байгуулахыг эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/104v |
104w | Африкийн видео тоглоом үйлдвэрлэгчид дэлхийд цахиур хагалж эхэллээ | Р.Түвшин, iKon.mn | 05/06/2017 09:54:00 |
Камеруны тоглоом бүтээгчдийн гаргасан Aurion тоглоомын нүүр хуудас
Дэлхийд хөгжлөөрөө хамгийн хоцрогдсон, тогтовргүй байдал, өвчин тахлаараа нэр нь байнга дуурсагдаж байдаг Африк тив дижитал технологийн салбарт цахиур хагалж эхэлжээ.
Тус тивийн хэд хэдэн оронд сүүлийн 10 жилийн дотор видео тоглоомын үйлдвэрлэл амжилттай хөгжиж, орлогын хэмжээ нь эрчимтэй нэмэгдэж эхлээд байна. Үүнд Тунис, Египет, Өмнөд Африк, Нигери, Гана, Кени улсууд тэргүүлж байгаа юм.
Дараах графикт 2017 онд Африкийн улс орнуудын тоглоомын салбараас олох орлогын төсөөллийг харуулжээ.
Африкийн програм хөгжүүлэгчид уламжлалт финтек (санхүүгийн) бүтээгдэхүүнээ өргөжүүлж, эрүүл мэнд, боловсрол, даатгал, тоглоомны салбарт тэлж эхэлсэн байна.
2016 онд анх удаагаа персонал компьютер болон консол төхөөрөмжийн тоглоомны орлогоос гар утас, таблетын тоглоомын орлого давж гарсан нь үүнд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл мобайл тоглоомны давамгайллыг Африкчууд амжилттай ашиглаж эхэлсэн байна.
Одоогоор Олон Улсын Тоглоом Хөгжүүлэгчдийн Холбоо зэрэг бусад тоглоомын програм хөгжүүлэгчдийн байгууллагууд Африк даяар долоон салбараа нээгээд байгаа юм.
Африкчуудын тоглоомын сэдэв нь тус тивийн түүх, соёл, уламжлалт амьдралын хэлбэрийг харуулснаараа онцлог. Африкийн супер баатрууд Африкийн хот тосгонуудад байнга тохиолддог зовлон бэрхшээлтэй тэмцэж байгааг үзүүлэх нь түгээмэл сэдэв юм.
Терроризмтай тэмцэх, Эбола вирустай тэмцэх тэмцлийг үзүүлсэн тоглоомууд ч бий.
Үүнийг дагаад гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид Африкийн видео тоглоомын салбарыг сонирхож эхэлсэн нь удахгүй тус тивийн орнууд дэлхийн томоохон технологийн тоглогч болох ирээдүйтэйг харуулж байна.
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/104w |
104x | Дэлхийн Хоёрдугаар дайнд оролцсон Монгол морины хөшөөг Москвагийн ойролцоо нээлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/06/2017 10:40:00 |
Дэлхийн Хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армид Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас тусламж болгон бэлэглэсэн монгол адуунд зориулсан хөшөөний нээлт өчигдөр Москвагийн ойролцоох Поклонная ууланд оршдог Ялалтын цэцэрлэгт болжээ.
Аугаа Эх орны дайн дууссаны түүхт 70 жилийн ойгоор уг хөшөөг Монголын засгийн газраас ОХУ-д бэлэглэж байсан юм. Их буу чирч яваа хоёр морины дүр бүхий хөшөө нь эх орны дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг илэрхийлж байгаа ажээ.
Нээлтийн ажиллагаанд ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин оролцсон бол Монголын талаас гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, элчин сайд Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон байна.
Дайны үеэр Монголчууд нийтдээ хагас сая орчим адууг худалдах, бэлэглэх замаар Зөвлөлтийн улаан армид нийлүүлсэн гэсэн тоо бий.
Хөшөөг босгоход Монголын барималч Аюурзанын Очирболд, Оросын архитектор Алексей Тихонов, Василий Перфильев нар хамтран ажиллажээ.
Эх сурвалж: mid.ru
| https://ikon.mn/n/104x |
104y | ФОТО: Х.Баттулгыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр БАТАЛЛАА | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/06/2017 15:48:00 |
Ардчилсан намын VIII их хурал өнөөдөр Корпорейт зочид буудалд зохион байгуулагдлаа. Хурлаар хэлэлцсэн гол асуудал нь тус намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад ялсан Х.Баттулгыг батламжлах эсэхийг шийдвэрлэх байсан юм.
Намын их хуралд оролцогчдын саналаар түүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр баталлаа.
Хурлаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
ФОТО:
Гэрэл зургийг Б.Бямба-Очир, MPA.mn | https://ikon.mn/n/104y |
104z | Монголын говиос гаралтай элсэн шуурга Өмнөд Солонгосыг бүрхжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/07/2017 09:00:00 |
Монголын говиос гаралтай гэгдэж байгаа элсэн шуурга Бямба гарагт Солонгосын хойгийг бүрхсэн тул Өмнөд Солонгосын эрх баригчид иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргажээ.
Өмнөд Солонгосын Байгаль Орчны Судалгааны Үндэсний Хүрээлэн өчигдөр өглөө 7:30 цагт тус улсын 12 хотод сэрэмжлүүлэг гаргасны дотор нийслэл Сөүл хот болон түүний орчмын бүс нутаг багтсан байна.
Солонгосын Цаг Уурын Газар элсэн шуурганы гамшгийг Ням гарагт үргэлжилнэ гэж мэдээлжээ. Сэрэмжлүүлэгт агаар дахь тоосонцрын хэмжээ шоо метр тутамд 300 микрограм хүрч, энэ байдал нь хоёроос дээш цаг үргэлжилж болзошгүйг анхааруулсан байна. Энэ үзүүлэлт 150 микрограм хүрэхэд аюултай түвшин гэж тооцдог ажээ.
Сэрэмжлүүлэгт иргэдийг шаардлагагүй бол гадаа гарахгүй байх, хүүхэд, хөгшдийг амралтын өдрүүдийн турш гэртээ байхыг зөвлөсөн байна.
Монголын говиос гаралтай элсэн шуурга Пүрэв гарагаас эхлэн дэгдэж хойд Хятадын ихэнх бүс нутгийг хамарсны дотор Бээжин, Шанхай хотуудад хүрсэн юм.
2015 оны тавдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сарыг хамарсан агаарын тоосжилтын судалгааг өнгөрсөн Пүрэв гарагт танилцуулсан. Ингэхэд нийслэл Сөүл хотын агаар дахь тоосны 55 хувь нь хилийн чанадаас ирдэг нь тогтоогдсон юм. Энэ хэмжээ 2011 оноос хойш 49 хувь өссөн байна.
Өмнөд Солонгост Хүүхдийн баяр тэмдэглэж, Баасан гарагаас эхлэн гурав хоногийн амралт үргэлжилж байгаа ч иргэдийн ихэнх нь гэрээс гаралгүй байж, олон нийтийн газрууд харьцангүй хоосон байсныг хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: Korea Times, Yonhap News
| https://ikon.mn/n/104z |
1050 | ЕБС-ийн сурагчдын дунд түүхийн олимпиадыг жил бүр зохион байгуулна | ikon.mn | 05/07/2017 10:20:00 |
Монголчууд дэлхийн түүхийн хэмжээний сурвалжит түүх, соёлыг бүтээсэн агуу ард түмэн. Өнөө цагт Монголын түүхийн мэдлэг асар их байгаа юм шиг атлаа шинжлэх ухааны үндэслэлтэй, арга зүй, эс сурвалжид тулгуурлсан түүхийн мэдлэг Монголчуудад маш бага байдаг.
Уг түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин луугаа адил гэж хүн бүр ярьдаг атлаа энэ үгийг анх хэн ямар түүхэн эх сурвалжаар дамжуулан бидэнд үлдээсэн, ямар утга учиртай үгийг ухаж ойлгоогүй, түүхийг утга уянга, яруу найраг, сэтгэл хөдлөлийн шинж чанартай ойлгодог юм байна. Тиймээс бид түүхийг мэддэг юм шиг атлаа төсөөлөл буруу, шинжлэх ухаанчаар Эх түүх, дэлхийн түүхийн мэдлэгт ханддаггүй юм байна.
Түүхийг шинжлэх ухаанч зарчмаар судалснаар өнгөрсөн үйл явдлын саад бэрхшээл түүнийг даван гарсан амжилт бүтээлийн нууцыг тайлах ба мөн ирээдүйгээ тодорхойлох сургамж, туршлагыг олж авдаг. Хэн түүхийн сургамжийг мэдэрч чадна тэр өөрийн суралцаж буй эрдмийн их хүрээлэндээ сайн мэргэжилтэн болж чадна.
Тиймээс ЕБС-ийн сурагчдын дунд эх орныхоо түүх, соёлын өв уламжлалыг танин мэдэж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүллийг дэмжиж, БСШУСЯ-ны сайдын тушаалаар түүхийн улсын олимпиадыг жил бүр тогтмол зохион байгуулах боллоо.
Түүхийн улсын олимпиадын нэгийн даваа 2-р сард, хоёрын даваа 3-р сард зохион байгуулагдсан ба гурвын даваа 5-р сарын 4,5-ний өдрүүдэд зохион байгуулагдаж 21 аймаг, нийслэлээс шалгарсан 30 сурагч, 30 багш нар түүхийн улсын олимпиадын 3-ын даваанд өрсөлдөв.
Олимпиад нь түүхийн боловсролыг дэмжих, Монголын болон дэлхийн хүн төрөлхтөний түүхийн өв уламжлалаас суралцах, судлах ирээдүйн түүхч, гадаад харилцааны мэргэжилтнийг бэлтгэх, ЕБС-ийн түүхийн багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгджээ.
Түүхийн улсын олимпиадыг цаашид БСШУСЯ-наас гадна ГХЯ-ны ивээл доор зохион байгуулагдахын зэрэгцээ, 2018 оноос гадаад орнуудад амьдарч буй, монголын иргэдийн хүүхэд залуучуудын дунд болон Мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг оюутан залуучуудын дунд Монголын түүхийн мэдлэгийг Мэдээлэл технологийн дэвшилд ашиглан түүхийн сонирхолтой бүтээгдэхүүн болгох чиглэлээр өргөжин зохион байгуулахаар хамтран ажиллах санамж бичигт Түүхийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хороо, Гадаад харилцааны яам гарын үсэг зурж баталгаажуулж санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ олимпиад цаашдаа зөвхөн ЕБС-ийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулагдахаас гадна хилийн чанадад суугаа Монгол иргэдийн хүүхэд багачуудад тэдний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тохирсон, Эх түүх зан заншлаа судлах хүсэл эрмэлзлэлийг төрүүлсэн олимпиад болж өргөжинө гэдэг найдаж байна.
Мөн Монголын бахархалт түүх, зан заншлыг мэдээллийн технологийн дэвшлээр илэрхийлсэн зорилтот уралдаан болгох талаар бид хамтран ажиллахаар болсондоо бид нэн таатай байна гэж ГХЯ-ны сайд Ц. Мөнх-Оргил Олимпиадад оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ онцлон тэмдэглэсэн байна. Энэ олимпиадын шагналын сан их өндөр байлаа. 1-р байранд шалгарсан оюутан МУИС-ийн ОУХС-д Гадаад харилцааны яамны нэр дээр суралцах эрхийг бичгээр шагнагдсан байна.
Дараа жилийн олимпиадын шилдгийг тус яам Москвагийн ОУХДС-д суралцуулна гэж амлалт өгч энэ удаагийн олимпиадын мөнгөн шагналыг ивээн тэтгэсэн төдийгүй Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил хувиасаа 1 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн байна.
Уралдаанд оролцогчид: Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Э. Сэргэлэнбаатар "Улсын хэмжээний түүхийн анхдугаар олимпиадын алтан медалийг авсандаа маш их баярлалаа. Олимпиадын зохион байгуулалт, тэмцээн маш сайхан боллоо. Түүхийн хичээлдээ их сонирхолтой байсан. Хойшид сурах зүйл их олон байгааг өөртөө мэдэрлээ. ГХЯ-ны урилгаар МУИС-ийн ОУХС-д суралцах болсондоо маш их баяртай байна. Ийм хэмжээний шагналтай, том олимпиадын тэргүүн байрын эзэн болсондоо маш их баяртай байна"
Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 1-р бүрэн дунд сургуулийн 12в ангийн сурагч С. Мөнхсувд "Түүхийн анхдугаар олимпиадын 3-р байранд орсондоо баяртай байна. Эх түүхээ судлаж, ойлгох явцдаа өөрийгөө олж авч, танин мэдсэн маань хамгийн том амжилт байлаа. Анх удаа зохион байгуулагдаж байгаа болохоор зарим нэг дутуу зүйл байсан боловч миний амьдралын минь тодоос тод түүхийг энэ олимпиад бичилцлээ. Цаашид сурах зүйл их байна"
Дархан уул аймгийн 9-р сургуулийн сурагч Дарамбал хүүгийн аав Нармандах "Хүүгээ энэ олимпиадад амжилттай оролцсонд их баяртай байна. Шагналын сан нь өндөр, түүндээ түүхийн олон ном бэлэглэсэнд баяртай байна. Хүү маань түүхийн хичээлдээ их дуртай. Цаашид сайн суралцагч хүн болж байгаад нь бахархаж байна. Олимпиадаа улам өргөн хэмжээнд олныг хамруулж зохион байгуулахыг хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсий"
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ЕБС-ийн багш Д. Энхбаатар "Өөрийн ангийн сурагч Б. Анужингаа олимпиадад “сойж” уралдуулаад амжилттай оролцуулж мөнгөн медаль авсандаа баяртай байна. Ингэж холоос ирэх цаг зардлыг ойлгож өндөр шагналын сантай, зохион байгуулалт өндөртөй олимпиад хийсэнд их баяртай байна.
ГХЯ-ныхан, олимпиадын комисст, МУБИС-ийн багш нартаа баярлалаа. Манай сургуулийн багш нар олон олимпиадад оролцохоор УБ хотод ирсэн. Тэдэндээ, багш нартаа гайхуулж ярих сонин сайхан мэдээтэй, номтой буцаж байгаадаа баяртай байна. Дараагийн олимпиадад хүүхдүүдээ бэлтгэх урам зоригтой байна"
УБ 84-р сургуулийн багш Т. Амармэнд "Түүхийн анхдугаар олимпиад сайхан болж өндөрлөлөө. Багш нарын дунд зохион байгуулагдсан нь бие биенээсээ суралцах, хамтран ажиллах боломж нөхцлийг бүрдүүлсэн өндөр зохион байгуулалттай боллоо. Цаашид өөрөө ч дахиад оролцоно, сурагчдаа ч сайн бэлтгэж оролцоно. Хүрээллээ өргөсгөсөн том олимпиад болоорой"
Говь-Алтай амгийн Тонхил сумын багш М. Хүүхнээ "Анхдугаар олимпиадад 21 аймгийн 30 шилдэг багштай өрсөлдөж мөнгөн медаль хүртсэндээ их баяртай байна. Зохион байгуулалт сайтай, багш нарт урам өгсөн сайхан үйл ажиллагаа боллоо. Багш нараасаа их зүйл суралцлаа.
Урам зориг төрүүлэм шагнал авлаа. Зохион байгуулсан комисс, Боловсролын яам, ГХЯ-ны хамт олонд маш их баярлалаа. Ажилдаа сэтгэл гарган хариуцлагатай хандсан МУБИС-ийннхандаа талархаж байна. Хүүхдүүдээ олимпиадад сайн бэлтгэж идэвхтэй оролцож байнаа. Энэ сайхан үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлээрэй" гэв. | https://ikon.mn/n/1050 |
1051 | Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомын хошой аварга боллоо | С.Бадрал, iKon.mn | 05/07/2017 12:29:00 |
Унгарын Эгер хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд болов. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.
Энэ амжилт түүний Дэлхийн цомоос хүртсэн гурав дахь медаль юм. Тэрээр саяхан АНЭУ Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ.
Ийнхүү Э.Содномпилжээ гавьяат Унгарт дасгалжуулагчгүй оролцон түрүүлж, дэлхийн цомын хошой аварга боллоо. Түүний дасгалжуулагч Ш.Энхбаяр тус тэмцээнд явах байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас энэ удаад үлдсэн байна. | https://ikon.mn/n/1051 |
1052 | Нэг жилийн өмнө нам байгуулж байсан 39 настай залуу Францын ерөнхийлөгчөөр сонгогдлоо | Р.Төмөр, ikon.mn | 05/08/2017 08:23:00 |
Үндсэрхэг үзэлтэн Марин Ле Пэний хүч түрэлттэй ширүүн тэмцэж, имэйлээ хакеруудад дэлгүүлж, хуурамч мэдээллүүдээр бөмбөгдүүлсний эцэст 39 настай Эммануэл Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдож, 62 настай Франсуа Олландыг залгамжлахаар боллоо. Сонгуулийн үр дүнгийн 98 хувь нь тодроод байхад Макрон 65.8 хувийн санал авч, Марин Ле Пэн 34.2 хувийн санал авсан нь тодорхой болжээ.
Франц бол 67 сая хүн амтай, дэлхийн долоо дахь том эдийн засагтай орон. Цөмийн зэвсэгтэй, бас цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээвэрлэгчтэй нь Францаас гадна ганцхан Америкт л байдаг зэвсэг. Европоос гадна Өмнөд Америк, Карибын тэнгис, Африкт өөрийн газар нутагтай.
Энэ бүх хүч чадлыг тэгвэл 40 хүрээгүй залуу жолоодохоор боллоо.
Макроны тэргүүлдэг “En Marche” улс төрийн нам нь дөнгөж нэг жилийн өмнө байгуулагдсан. Улс төрийн шинжээчид түүнийг Францын Билл Клинтон, Францын Тони Блэйр хэмээн нэрлэж байна.
Клинтон АНУ-ын түүхэнд сонгогдсон гурав дахь хамгийн залуу ерөнхийлөгч болохдоо 46 настай байсан. Тэгвэл Тони Блэйр 1997 онд Британий ерөнхий сайдын суудалд суухдаа 44 хүрч байжээ. Зөвхөн нас ойролцоогоор нь бус, улс төрийн үзэл баримтлалаар нь Макроныг тэдэнтэй харьцуулж байгаа юм.
Гэвч тэдний улс төрийн кариер эртнээс эхэлсэн байсан бол Макрон дөнгөж 2012 онд улс төрд орсон юм. Түүнээс өмнө тэрээр банкир, Социалист намын гишүүн байсан.
Түүний нам нь хэт барууны, хэт зүүний үзлийн алдаа дутагдлуудыг шүүмжилж, төв үзлийг баримталдаг. Макрон нь дэлхийн том гүрнүүдийн удирдагч нараас Generation X үеийн хоёр дахь төлөөлөл болж байна. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо түүнээс өмнө энэ үеийн цор ганц төлөөлөл байсан юм.
Generation X гэдэг нь хүн ам зүйн онолоор 1960-аад оны дундаас 1980-аад оны эхэн хүртэл хугацаанд төрөгсдийг хэлдэг юм. Тэднээс өмнө Baby Boomers буюу дэлхийн хоёрдугаар дайны дараах хүн амын үсрэнгүй өсөлтийн үеийнхэн дэлхийг удирдаж байв.
Харин Generation X үеийнхэн тэдний сүүдэрт явсаар өдийг хүрсэн юм. Тиймээс Эммануэл Макроныг Францчууд сонгосон нь улс төрийн элит хүрээнд үе солигдож эхэлсний шинж. Мөн Generation X үеийнхэн өмнөх үеийнхнийхээ давамгайлсан улс төрд нөлөөлж чадах эсэхийг харах цаг ирж байна.
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/1052 |
1053 | Баян-Өлгий аймаг Х.Баделхан гишүүний “ВАНТ УЛС” болжээ | Р.Саруул | 05/08/2017 08:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Ураг төрлийн хүмүүс нь болох “НИК”-ийн түгээгч нар өдгөө тус аймгийн төрийн албыг эзэгнэж аймгийн хэлтэст мэргэжилтэн, агентлагийн дарга гээд гайгүй гэсэн албан тушаалд эзэн суужээ-
Баян-Өлгий аймагт улс төр дагасан албан тушаалын томилгоо хэрээс хэтэрчээ. Тус аймгийн Засаг дарга А.Гылымхан нутгийнхаа зон олныг ялгаварлан гадуурхаж, хагалан бутаргах үйл ажиллагааг хийж буй учраас түүнийг зогсоож, хариуцлага хүлээлгэх цаг нь болсон гэдгийг тус аймгийн иргэд шаардаж байгаа тухай мэдээллийг иргэн Тажибек өөрийн цахим хуудастаа байршуулсан. Бидэнд олдсон мэдээлэл болон баруун бүсийн намын удирдах ажилтны зөвлөгөөн дээр тус аймгийн иргэд юу ярьсан тухай баримттайгаар хүргэж байна.
Тус аймгийн иргэд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэсний улмаас одоогийн аймгийн удирдлагууд бүхий л эрх мэдлийг гартаа авах болсон. Гэтэл энэхүү итгэлийг хөсөрдүүлсэн А.Гылымхан дарга УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамтран төрийн албыг төрлийн алба болгож ямар ч шалгуур шаардлага хангахгүй ах дүү хамаатан садан ураг төрлийн хүмүүсээ төрийн албаар дүүргэжээ.
Тухайлбал, ураг төрлийн хүмүүс нь болох “НИК"-ийн түгээгч нар өдгөе тус аймгийн төрийн албыг эзэгнэж аймгийн хэлтэст мэргэжилтэн, агентлагийн дарга гээд гайгүй гэсэн албан тушаалд эзэн суужээ. Угтаа бол түгээгч хийж байсан эдгээр хүмүүс өмнө төрийн албанд огт ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй, боловсрол муутай ийм хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн нь нутгийн зон олных нь дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ.
А.Гылымхан Х.Баделханы утсан хүүхэлдэй юу?
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр заларсан Х.Баделхан аймгийн Засаг дарга А.Гылымханд нөлөөлж эдгээр хууль бус томилгоо хийгдэж буйд хэргийн гол учир оршиж буй юм. Тэгвэл Засаг дарга А.Гылымхан ЭРХЭМ ГИШҮҮНИЙ охин дүү болох А.Заурег аймгийнхаа Боловсролын газрын даргаар томилж байх жишээтэй. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар ЭРХЭМ ГИШҮҮН бас л эхнэрийнхээ төрсөн дүү Маншукийг томилжээ. Түүнчлэн төрийн албанд огт мэргэшээгүй дээрх хатагтай тун удахгүй аймгийнхаа Эрүүл мэндийн газрын даргаар томилогдохоор зэхэж буй аж.
Ямартай ч УИХ-ын гишүүн Х.Баделхан өөрийн төрсөн болон эхнэрийнхээ дүүг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж төрийн албанд мэргэшээгүй хүмүүсийг томилуулсан нь түүний ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Бодит байдал иймийн улмаас тус аймгийн 300-гаас хол давсан иргэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Мөнхбат нарт албан тоот илгээж дээрх нэр бүхий хоёр хүнд хариуцлага тооцохыг шаардсан бичиг илгээхээр болсон байна.
Уг тус аймгийн иргэд энэ духай мэдээллийг МАН-ын нөлөө бүхий эрхмүүдэд бичгээр хүргүүлдэг ч энэ нь эзэндээ хүрдэггүй байна. Аргаа барсан иргэд энэ хууль бус томилгоо болон нутаг омгоор нь ялгаварлан гадуурхаж буй зохисгүй үйлдлийг өөрийн цахим хуудаст аа тавьж олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэх гэсэн ч бас л тусыг эс олжээ.
Өнгөрсөн сарын 19-нд Ховд аймагт болсон баруун бүсийн таван аймгийн намын зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг оролцох үеэр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын дэд дарга Д.Сара дараах зүйлийг ярьсан байна Тэрбээр "манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд албан тушаалыг хуваан авч байна. Үүнээс УИХ-ын гишүүн Х.Баделхан төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь хэрээс хэтэрч байна” хэмээн дээр дурдсан зүйлийг ярьжээ.
Мөн тэрбээр аймгийн Тамгын дарга төрийн албанд огт ажиллаж байгаагүй банканд теллер хийж байсан залууг тус албан тушаал томилохоор зэхэж байсан ч ТАЗ-өөс сонго шалгаруулалтыг шалтгаангүйгээр хойшлуулжээ. Уг нь Тамгын газрын даргад төрийн албанд удаан жил ажиллаж мэргэшсэн, төрийн албаны шалгуурыг хангасан хүн ажиллах ёстой атаг төрийн албаны ямар ч чадамжгүй банкны теллер залуу ийм том албан тушаалд очихоор зэхэж байсан нь хачирхалтай.
Түүнчлэн тус намын төлөө үнэнчээр зүтгэсэн маш олон хүн албан тушаалгүй байгаа. Учир нь эдгээр хүмүүс УИХ-ын гишүүн Х.Баделханы омог болоод садангийн хүмүүс биш учраас ийн алба-тушаалгүй болоход хүрчээ гэж хардахад хүргэж байна.
Намынхаа даргад чөдөр болсон эрхмүүдэд ямар хариуцлага тооцох вэ
Уг нь удахгүй ганцхан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байгаа. Иймийн учраас намууд нэр дэвшигчдэдээ нэрмээс болохгүйн үүднээс хууль бус үйлдлийг хазаарлан зогсоож нэр цэвэр байхыг анхааруулсаар байгаа. Гэтэл Баян-Өлгийн аймгийн Засаг дарга А.Гылымхан болон УИХ-ын гишүүн Х.Баделхан нар үүнийг үл огоорч нутгийн иргэдээ нутаг омгоор нь ялгаварлан гадуурхсан зохисгүй үйлдэлд нэр холбогдсон нь намын даргынх нь сонгуулийн ажилд муугаар нөлөөлнө гэж бодоогүй нь харамсалтай.
Яг үнэндээ өнөөдөр нийслэлд болон бусад аймаг орон нутгуудад төрийн албаны томилгоо хийж байгаа ч дээрх шиг ах дүү амраг садан болон ураг төрлийн хүмүүсээ томилсон томилгоо бараг байхгүй. Харин ч намдаа үнэнчээр зүтгэсэн хүмүүсийг ажилд авсан гэх л дуулиан гарч байсан. Мэдээж намынхаа боловсролтой хүмүүсийг аль ч нам нь ажилд авах нь зүйн хэрэг. Учир нь эдгээр хүмүүсийн ач тусаар өдгөө тус нам өнөөдрийн их өндөрлөгт хүрсэн учраас намынхаа боловсролтой гэсэн залуусыг төрийн албанд мэргэшүүлж байгаа нь энэ.
Тухайлбал МАН-ынхан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө дараах зүйлийг тусгасан. “Төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлнэ" хэмээсэн.
Түүнээс МАН-ын төлөө хуруу гараа ч хөдөлгөөгүй байж эрх мэдэл албан тушаалтай ахынхаа буянаар шууд л ногоон гэрлээр аль нэг газрын дарга болон очиж байгаа нь зохисгүй үйлдэл. Ямартай ч Баян-Өлгийчүүд МАН-д УИХ болон орон нутгийн сонгуульд өндөр итгэл үзүүлсэн ч эрх мэдэлтнүүд иймэрхүү бэлэг барьсан нь харамсалтай.
Угтаа бол аймгийн Засаг дарга А.Гылымхан, УИХ-ын гишүүн Х.Баделхан нарын энэхүү үйлдэл нь төрийн албаны шалгуур болон зарчмыг алдагдуулж энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг АН-ынханд алдах нөхцөл байдал үүсэж мэднэ. Учир нь тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тиймээс дээрх хоёр эрхмийн хууль бус томилгоо дээр дөрөөлөн тус намын нөхөд үүнийг сул тал болгон ашиглах нь гарцаагүй учраас А.Гылымхан дарга намын даргадаа чөдөр бололгүй хууль бус олон томилгоогоо эргэн харах хэрэгтэй болов уу.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаад хөдөө орон нутгаас намын генсек болон ЗГХЭГ-ын дарга нарыг хариуцлага тооц гэсэн албан бичгээр булаад байвал тэд баяр хөөртэй хүлээж авахгүй нь ойлгомжтой. Тиймээс тус аймагт болж буй уг асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд болон намын удирдлагууд нь нь анхааралдаа авч ул суурьтай шийдвэр гаргахгүй бол Баян-Өлгийчүүд үндэс угсаа, нутаг омгоороо талцахад хүрэх нь байна шүү.
Дараагийн дугаартаа УИХ-ын гишүүн Х.Баделханы “Жол” нэртэй замын компани хэрхэн яаж тендерт оролцдог, мөн тус аймагт эрчим хүчний тендерийг хэн гэгч этгээд ногоон гэрлээр авдаг тухай мэдээллийг хүргэнэ.
Үргэлжлэл бий...
| https://ikon.mn/n/1053 |
1054 | АНУ-ын дөрөв дэх иргэн Хойд Солонгост баривчлагдлаа | Р.Төмөр, ikon.mn | 05/08/2017 08:43:00 |
Төрийн эсрэг хэрэг үйлдсэн шалтгаанаар АНУ-ын иргэнийг өнгөрсөн Бямба гарагт Хойд Солонгост баривчилсныг Ройтерс мэдээлжээ.
Пёньяны Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуульд багшилдаг Ким Хак Соныг баривчлагдсаныг АНУ-ын төрийн департмент мөн баталсан байна.
Хойд Солонгостой дипломат харилцаагүй Америкчууд ийм хэрэг гарах тохиолдолд Пёньян дахь Шведийн элчин сайдын яамаар дамжуулж, иргэнээ хамгаалахаар хөөцөлддөг. Тэгвэл энэ удаа мөн Шведийн элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа тухайгаа төрийн департмент мэдээлсэн байна.
Өнгөрсөн сард Хойд Солонгос АНУ-ын иргэн Ким Сан Докыг мөн ижил шалтгаанаар баривчилсан юм. 50 гаруй насны Ким Сан Докыг Пёньянаас нисэх гэж байхад нь саатуулсан байна.
Дээрх хоёр хүн хоёул Хойд Солонгосын нэг их сургуульд багшилдаг хүмүүс юм. Ингэснээр Хойд Солонгост баривчлагдсан АНУ-ын иргэний тоо дөрөв боллоо.
Сүүлийн хоёр удаагийн баривчилгаа нь Хойд Солонгос-АНУ-ын харилцаа хурцадмал байдалтай болсон үед тохиож байгаагаараа онцлог юм.
Одоогоор Солонгосын хойг манай дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болж, АНУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Орос улсуудын цэрэг зэвсэг төвлөрөөд байна.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/1054 |
1055 | Д.Баярмаа: Амин дэмээс шалтгаалж жирэмсэн үеийн таргалалт нэмэгдэж байна | Б.Төгөлдөр | 05/08/2017 08:49:00 |
Өнгөрөгч баасан гарагт олон улсын эх баригчдын өдөр тохиосон. Манай улс 2007 оноос хойш жип бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн тухайд "Жирэмсний таргалалтаа хамтдаа сэргийлье" уриатайгаар өнгөрүүллээ. Бид “Өглөөний зочин”-оор Нийслэлийн “Өргөө" амаржих газрын төрөх тасгийн эх баригч, бага эмч Д.Баярмааг урьж, ярилцлаа.
-Танд олон олон эмэгтэйчүүдийн өмнөөс Эх баригчдын өдрийн мэндийг хүргэе. Таныг 20 гаруй жил эх баригчаар ажиллаж байгаа гэж сонссон. Хэдэн жил ажиллаад, хэчнээн хүүхдийн хүйн ээж болов доо?
-Би 1996 онд Дархан-Уул аймаг дахь Анагаахын дунд сургуулийг Эх баригчаар төгссөн, 21 жилдээ ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 16 жил ажиллаад, “Өргөө" амаржих газар тав дахь жилдээ ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 7,000-8,000 эхийг эсэн мэнд амаржуулж, мөн төдий хэмжээний хүүхэд эх бариад байна.
-Орон нутагт болон хотод ажилласан гэхээр ажлын байрнаас эхлээд хоорондоо ялгаатай зүйл их байгаа байх?
-Орон нутагт бол бид хэдийгээр эх баригч боловч их эмчийн үүрэг л гүйцэтгэнэ шүү дээ. Жирэмсэлсэн үеэс эхэлж хянаад л төрөөх үйл явц, төрсний дараах нярай үеийн эргэлт гээд бүтэн жилийн хугацаанд ээж, хүүхэд хоёрыг хариуцаж ажиллана. Дотрын болон эмэгтэйчүүд, хүүхдийн гээд янз бүрийн өвчний шалтгаанаар дуудсан дуудлагад алслагдсан баг, бригадаар хонон, өнжин явна. Хөдөөд бол цаг нар гэж байхгүй шүү дээ.
Ерөнхийдөө их эмчийн ажлыг л хийнэ дээ. Харин хотод, төрөлжсөн тусгай мэргэжлийн тасагт яг л нэг чиглэлээр ажиллаж, хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж нь орчин үеийнх гэдгээрээ онцлог ялгаатай. Мэдээж нэг чиглэлээ барьж ажиллаж байгаа болохоор төлөвлөгөөний дагуу, мэргэшлийн хувьд ч илүү хөгжих боломжтой болдог.
-Олон жил эх баригчаар ажилласан хүний хувьд иргэдийн эрүүл мэндийн талаар асуумаар байна. Анх ажиллаж эхлэх үе болоод өнөөгийн төрж буй эмэгтэйчүүд болон нярайн эрүүл мэндийн байдал хэр өөрчлөгдөж байна вэ?
-Асар их ялгаатай болсон шүү. 20 жилийн өмнө би эх баригчаар ажилд ороод анхны төрөлт эх барьж байсан. Тухайн үед ээж нь 22 настай байсан гээд бодоход хүүхэд нь одоо том болсон.Тэр ээжийн хувьд хотод ажил хийж байгаад ирчихсэн, ямар ч хяналтад ороогүй байсан. Гэхдээ ямар нэгэн хүндрэлгүй, маш сайхан төрж байлаа. Түүнээс хойш эхэс түрүүлэлттэй, даралт өндөртэй гэх зэрэг олон ээжийг эсэн мэнд амаржуулсан. Тэр үед 30 гарчихсан эмэгтэйчүүд төрж байсан.
Тэд маань одоо 40 гарсан эмэгтэйчүүд гэсэн үг шүү дээ. Одоогийнхтой харьцуулбал тэдний бие махбод ёстой сайн байсан. Би заримдаа тэднийг эрүүл мэндийн хувьд хуучин цагийн хүмүүсийн төгсгөл болох нь дээ гэж жаахан харамсдаг шүү. Даралт ихсэлт, жирэмсний хожуу үеийн хордлого зэрэг эмгэг, өөрчлөлт тухайн үед маш ховор байсан. Жирэмсэн үеийн таргалалт, түүнээс үүдсэн хүндрэл бага байсан.
Мэдээж идэж, уудаг хүнсний бүтээгдэхүүн, цаг агаар зэрэгтэй холбоотой байх л даа. Орон нутгийнхан бол янз бүрийн амин дэм урт удаан хугацаагаар хэрэглэхгүй. Цагаан идээгээр л голлоно шүү дээ. Янз бүрийн хүндрэл бага байна гэдэг нь эхнээсээ л тээлтийн үеэс л зовир шаналгаа багатай байсан гэсэн үг. Хотод таван жил ажиллахад хүний биеийн физиологи, ясжилт их мууджээ гэж бодох болсон. Тэр нь ч ажиглагдаж байгаа.
Эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө гээд амин дэмийг их хэрэглэж байна. Сүүлийн үед ургийн гажиг их байдаг болсон. Түүнээс сэргийлж байна гээд 4-5 сараар амин дэм, янз бүрийн коктейл хэрэглэх болж. Үүнээс үүдээд таргалалт нэмэгдсэн. Мөн тонус өгч байна гэдэг шалтгаанаар булчин суллах тариа их хийлгэдэг болсон. Энэ нь ургийн жинг нэмдэг. Өдөрт 10-аад хүүхэд төрөхөд тэдний 30-40 хувь нь жингийн илүүдэлтэй байх жишээний. Ихэнх нь 4-өөс дээш кг байдаг. Ураг том байна гэдэг нь ээжид бол дараа нь эхэс салах, умай агших зэрэгт эрсдэлт хүчин зүйлүүдийг дагуулдаг.
-Уг нь урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэдэг ч амин дэмүүд эргээд эрсдэл үүсгэж байна гэж ойлгож болох уу?
-Орон нутагт бол нэмэгдэж ургийн гаж хөгжил, дутуу төрөлт, зулбалт, өсөлтгүй жирэмсэн зэргийг бараг сонсохгүй. Жирэмслэлээ, төрлөө л гэдэг. Харин хот газар жирэмслэлт нь хэвий-явагдаж буй ээж 10 төрөлтийн бараг хоёр нь г байна. Нийгэм, хүмүүсийн амьдралын хэв маяг үүнд их нөлөөлдөг. Дээр нь дам яриа. Ээжүүд хоорондоо сошиал ертөнцөд групп үүсгэж бие биенийхээ дам яриа, зөвлөгөөг их дагах болж.
Тийм амин дэм хэрэглэхгүй бол болохгүй гээд л ер нь сайн гэж хэлсэн, бүхнийг л өөртөө хэрэглэж байна. Яг анзаарвал нийгмийн эмзэг бүлгийнх гэгддэг ээжүүд бусдыгаа бодвол тун дажгүй сайхан төрж байгаа хандлага ажиглагдаад байгаа. Тэд маань бусдыг бодвол бичиж өгсөн бүхий л амин дэмийг байнга, урт хугацаанд хэрэглэж чаддаггүй байх. Гэсэн хэдий ч хүндрэл үүсэх нь бага байдаг.
-Таныг ажлынхаа хажуугаар судалгаа хийдэг гэж сонссон.
-Тийм ээ. Сая Анагаахын шинжлэх ухааны сургуулийн багш Жаргалсайхан, манай эмнэлгийн Оюунчимэг эмч нартай хамтарч “Жирэмсэн ээжийн таргалалт” сэдвээр судалгаа хийж, гадаад руу илтгэлээ илгээсэн. Энэ маань гадаадын хэвлэлүүдэд нийтлэгдэх зөвшөөрлөө авчихсан байгаа.
-Сая Эх баригчдыг өдрийг бас “Жирэмсэн ээжийн таргалалт” сэдвийн хүрээнд өнгөрүүлсэн байх аа?
-Тэгсээн. Бид судалгаандаа жирэмсэн үед хэрэглэж буй амин дэмүүд, тэдгээрээс үүссэн жирэмсэн эхийн таргалалт, эхэс дээр судалгаа хийх байдлаар ажилласан. Эмч, эрдэмтийн хувьд нэлээд сайшаасан. Эцсийн дүгнэлт нь жирэмсэн ээжүүд урт хугацаагаар амин дэм хэрэглэснээр таргалалт их явагдаж байгаа нь харагдсан. Судалгаанд 200 орчим эхийг оролцуулсан. Оролцогчдын хувьд амин дэмийг багадаа дөрвөн сарын хугацаанд хэрэглэсэн байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд би эмэгтэйчүүдээс эрүүл мэндийн боловсролын талаар асуулга оруулсан юм.
Энэ талаар хаанаас мэдээлэл авдаг вэ гэхэд цөөн тохиолдолд дүүрэг, өрхийн эмнэлгээс гэдэг хариултыг өгсөн нь их харамсалтай юм. Ихэнх нь буюу 60-70 хувь нь огт мэдээлэл авдаггүй гэж байгаа юм. Ингэхээр эмэгтэйчүүд, ээжүүдийн эрүүл мэндийн боловсрол маш муугаас шалтгаалан ам дамжсан сайн гэсэн болгоныг хэрэглэж байна гэсэн үг. Тиймээс өрх, дүүргийн анхан шатны эмнэлгүүдэд эмэгтэйчүүд, эх барихын эмч нарыг ажиллуулах саналыг манай эмч нар удаа тавьж байгаа. Тэнд энэ чиглэлийн эмч нар ажилласнаар жирэмсэн ээжүүдэд тохиолдох хүндрэл, эрсдэлүүд илүү багасна. Мэдлэгтэй ээж нар бол жирэмслэхээс өмнө суурь өвчнөө эмчлүүлэхээс л эхэлнэ шүү дээ.
-Мэдээж одоо шууд мэргэжлийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нарыг анхан шатны эмнэлгүүдэд ажиллуулна гэдэг боломж тааруу байх. Тиймээс ядаж сургалт, семинарууд бол явагдаж байгаа биз дээ?
-Энэ төрлийн сургалтуудыг байнга хийж байгаа. Уг нь бүр ерөнхий боловсролын сургуульд нөхөн үржихүйн хичээлийг хуваарийн дагуу явуулах ёстой. Гэвч ийм зүйл алга. Сүүлийн жилүүдэд бүр таг болсон. Энэ нь эргээд хүүхдүүд эрт бэлгийн харилцаанд орж, залуу ээжүүд олширч байна. Тоглох, сурч боловсрох цагтаа хүүхэд тэврээд л сууж байна шүү дээ. Нийгэмд тулгарч буй том асуудал, алдаа. Одоо Эрүүл мэндийн газраас мөн сургагч багш нарыг бэлтгэж байна. Тэд маань нэлээд арга хэмжээ авч цаашдаа эерэг үр дүн гарах байх.
-Та сая эрт бэлгийн харилцаанд орж, залуу ээж нар нэмэгдэж байна гэлээ. Мэдээж эрүүл мэндийн боловсролтой холбоотой гэдгийг ч хэлж байна. Гэтэл нэлээд боловсролтой ч амьдралын хэв маягаасаа болоод төрөлтөө хойш тавьсаар нэлээд хожуу төрөгчид ч бас нэмэгдсэн гэх юм билээ?
-Хожуу жирэмслэлтүүд их болсон. 34-тэй, 40-тэй анхан төрөгч гээд орж ирдэг. Тэд нар маань эрсдэл дагуулдаг. Энэ нь манай монголын нийгэм, эдийн засгийн байдал зэрэг л нөлөөлж байна л даа. Гадаадад сурч, ажиллахаас эхлээд л насны хожууд амьдралдаа анхаарч байна. Хожуу жирэмслэлт бол ихэнхдээ кесоровоор төрж байна. Суурь өвчин, насны байдал нөлөөлдөг гэдгийг бүсгүйчүүд маань сайн ойлгох хэрэгтэй юм даа, уг нь.
-Сүүлийн жилүүдэд кесеровоор төрөх нь элбэг болсон. Болж л өгвөл өөрөөрөө төрөхгүй санаатай?
-Кесеров хийлгэх нь хүн бүхний хүссэнээр шийдэх юм биш л дээ. Дэлхийн жишгээр бол нийт төрөлтийн 17-18 хувийг кесеровоор шийдэж байвал тухайн улс, эмнэлгийн төрөлтийн үйл явц хэвийн явагдаж байна гэж үздэг. Гэтэл манай улсад 30 орчим хувь нь кесеровоор шийдэгддэг. Энэ нь ерөнхийдөө нийт төрөлтийн ихэнх хувь гэж үзэгддэг. Төрөх, амаржих арга барил хоцрогдож байна гэж үздэг.
Яг манай амаржих газар бол гэр бүлийн хүсэлтээр кесеров хийдэггүй. Эрүүл мэндийн ямар нэгэн заалтаар буюу эх, урагт хүндрэл гарсан, гарах магадлалтай тохиолдолд зөвшөөрдөг. Өмнө нь нэгэнт кесеровоор төрсөн ээжүүдийн 3-5 орчим хувь нь өөрөөрөө төрдөг. Заалтын хувьд өмнө нь кесеровоор төрсөн бол дapaa нь дахиад тэгж төрөх учиртай.
-Та түрүүнд яриандаа ээжүүд өөртөө болон урагтаа анхаарч байна гээд амин дэм их уудаг гэсэн. Таныхаар бол юу гэж зөвлөх вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгт эрт хамрагдаж, жирэмсэлсэн бол хяналтдаа эрт орох, эрүүл мэндийн боловсролыг албан ёсны гарын авлагуудаас олж авах, сургалтуудад оролцох, охиддоо анхаарал сайн тавьж, дотно зөвлөгч байгаач л гэмээр байна. Бид эрүүл хүүхдээс л эрүүл ач, зээ хүлээж авна гэдгийг анхаарах хэрэгтэй.
| https://ikon.mn/n/1055 |
1056 | ҮЙЛ ЯВДАЛ: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болно | Г.Мөрөн, iKon.mn | 05/08/2017 08:54:00 | ТЕГ-ын "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-д
10:00 цагт "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн нээлт болно.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Нийслэлийн "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Чингэлтэй дүүрэг оролцоно.
БСШУСЯ-нд
11:00 цагт "Монголын инновацийн 7 хоног-2017" арга хэмжээний албан ёсны нээлтийн хэвлэлийн бага хурал болно.
Д.Нацагдоржийн хөшөөнд
11:00 цагт Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой болж байгаатай холбогдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Ерөнхийлөгчийг огцруулах суулт үйл явцын талаар Г.Уянга мэдээлэл хийнэ.
БОНХАЖЯ
13:30 цагт Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яаманд шаардлага хүргүүлж суулт зарлана. Дархан цаазат Богдхан Уулын хаяанд "Заламт Гол" ХХК -нийн хаягдмал аккумляторыг задалж ялган хайлуулах, гар ажиллагаатай үйлдвэр, иргэд оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой хор уршиг тарьж, байгаль орчин бохирдуулж байгаа талаар баримтуудыг дэлгэж зарлана.
Сүхбаатарын талбайд
15:00 цагт Монголын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан 1,000 улаан загалмайч хүүхдүүд оролцсон үйл ажиллагаа болно. | https://ikon.mn/n/1056 |
1057 | Үрээ голсон эцэг, эхчүүдэд хатуу хариуцлага тооц | Н.Батзаяа, Монголын мэдээ | 05/08/2017 08:57:00 |
Бид дэлгүүр хэсэж байх үедээ авна гэж тооцоолоогүй ямар нэгэн бараа таалагдвал тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн худалдан авалт хийдэг. Гэхдээ гэртээ харьсан хойноо нөгөө бараа маань таалагдахгүй бол хэн нэгэнд өгөх аль эсвэл шууд л гаргаад хаячихдаг. Ийнхүү хэлэх болсны учир гэвэл сүүлийн үед манай улсад гологдсон бараа мэт хувь тавилантай хүүхдийн тоо нэмэгдэх боллоо.
Сонин, сэтгүүл, телевиз, радиогийн мэдээгээр төрсөн хүүхдээ төөрүүлж, хаясан гэх сэрдхийлгэм мэдээлэл гарч байна. Хамгийн сүүлд гэхэд найз залуутайгаа хамт амьдрахын тулд өөрийн төрсөн хүүхдээ “Бөмбөгөр” худалдааны төвд төөрүүлсэн хэрэг олон нийтийг ихэд цочирдуулаад буй.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нэг ой долоон сартай охиныг “Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж, зугтсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн газраас тэднийг баривчлаад байгаа билээ. Энэ бол он гарснаас хойших ганцхан жишээ. Холбогдох байгууллагын мэдээлснээр он гарсаар хүүхдээ төөрүүлж, хаясан гэх таван удаагийн тохиолдол гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэнэ.
Тэр бүү хэл хүүхдээ орцонд хаяснаас болж амиа алдсан харамсалтай тохиолдол ч бий. Хүүхдээ гологдсон бараа мэт зүгээр л гаргаад хаячхаж буй эцэг, эхчүүдээс “Яагаад хүүхдээ төөрүүлж, хаясан бэ” хэмээн асуухад тэд ихэвчлэн “Тэжээж чадахгүй байна. Сайхан амьдрахад минь садаа болж байгаа учраас” хэмээн тайлбарладаг гэх. Энэ нь яг л “Энэ бараа надад таалагдаагүй болохоор би хаячихсан” гэхтэй адилхан сонсогдоно.
Гэтэл эцэг, эхчүүдийн хээв нэг энэ хэлэх хатуу үгний цаана бүхэл бүтэн хүний амь нас, улс орны ирээдүй оршин байна. Ид хийж бүтээх 20-оос дээш насны залуус ажил олдохгүй, мөнгөгүй учраас хүүхдээ тэжээж чадахгүй гэх шалтгааныг хэлээд сууна гэдэг эмгэнэл. Хэрвээ хүн өөрөө хичээл, зүтгэлтэй байж, аливаа ажлыг голохгүй хийвэл Монгол Улсад бэлээхэн ажлын байр олон бий. Үүнийг долоо хоног бүр хэдэн мянган хувиар хэвлэгдэх “Зар мэдээ” сонин батлаад өгөх биз.
Тиймээс ийм өчүүхэн шалтаг хэлж, төрсөн үр хүүхдээ төөрүүлж буй эцэг, эхчүүдэд ногдуулах хариуцлагыг чангатга. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн тухай хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51- 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байх юм.
Уг хуулиас харахад Монгол Улс эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа амийг хоёроос гурван өрөө байрны мөнгөөр үнэлж, хариуцлагагүй эцэг, эхчүүдийг 3-6-хан сар л шийтгэж байна. Гэтэл тэд улс оронд хамгийн халтай хэргийг үйлдэж буй хүмүүс шүү дээ. Нэгэнт төөрсөн хүүхэд гудамжид гарна. Та бидний хэлж заншсанаар траншейны тэнэмэл хүүхдийн тоог нэгээр нэмнэ. Ийм иргэдийг улс орондоо бэлтгэж, өгөх хариуцлагагүй эцэг, эхчүүдийг чанга л шийтгэх хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн хэмээн заасан. Анхнаас нь үр хүүхдээ гологдсон бараа мэт хаях эцэг, эхчүүдийг хатуухан ял шийтгэвэл дараа дараагийн хүмүүст сургамж болох юм биш үү. Монголын залуус ажил голдог, ажилгүй, ядуу байгаа нь хариуцлагагүй эцэг, эхчүүдтэй ч холбоотой. Хариуцлагагүй эцэг, эх хариуцлагагүй хүүхдийг л өсгөж хүмүүжүүлнэ. Тиймээс бага дээр нь энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмц. Хуулийн заалт чинь арай зөөлдөөд байгаа юм биш үү, тэдэнд
| https://ikon.mn/n/1057 |
1058 | Монголын Үндэсний брэндийн зөвлөл байгуулагдлаа | ikon.mn | 05/08/2017 09:00:00 |
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, “Монголын үндэсний брэндийн зөвлөл” байгууллаа. Тус зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, дэд даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, гишүүдээр нь Засгийн газрын зарим гишүүн ажиллана.
Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж, тус зөвлөлийн үйл ажиллагааны журам, 2017 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.
Монгол Улсын брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах бодлогыг зохицуулах, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэй
Тус зөвлөлийн дэргэд ажлын алба ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/1058 |
1059 | Н.Энхбаярыг бүртгэхгүй бол АН-ыг дэмжих нь тодорхой | Б.Тогтох, Монголын мэдээ | 05/08/2017 09:06:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сүүлийн хугацаа өчигдрөөр дуусгавар болов. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу тавдугаар сарын эхний долоо хоногт нэр дэвшигчдээ тодруулж дуусах учиртай. Тэгвэл нэр дэвшигчээ хамгийн эхлээд МАН-ынхан тодруулав. Өөрөөр хэлбэл, намын Бага хурлын 310 гишүүний саналаар намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ энэ сарын 3-нд авсан билээ.
Харин Ардчилсан нам мөн л тавдугаар сарын 3-нд нэр дэвшигчийг намынхаа 180 мянган гишүүний дунд сонгууль явуулж тодруулсан. Таван нэр дэвшигчээс хамгийн өндөр оноог Х.Баттулга авч, улмаар энэ сарын 6-нд буюу өнгөрөгч бямба гарагт намын Их хурлаас нэр дэвших эрхээ баталгаажууллаа.
Харин парламентад нэг л гишүүний суудалтай МАХН-аас хэн нэр дэвших нь өнгөрөгч баасан гарагийг хүртэл тодорхой бус байв. Намын дарга нь ялтай, нэр дэвших сонирхолтой хүн олон байсан учраас олон янзын таамаг өрнөсөн. Бүр тэмцэгч С.Ганбаатарыг МАХН-ынхан нэр дэвшүүлэх нь гэсэн таамаг ч гараад амжсан билээ. Гэвч баасан гарагт МАХН-ын Бага чуулган тун ажин түжин хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ.
Үүднээсээ сэтгүүлчдийг буцааж, хэдэн хүнтэй хуралдаж хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ зарлахаас татгалзсан. Тэдний энэ удаагийн улс төр их л танил сценари байх аж. Тодруулбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-ынхан мөн л намын даргаа өрсөлдүүлнэ хэмээн жагсаал цуглаан хийж, ялаас мултлах ёстой хэмээн улс төр хийж байсан удаатай. Гэсэн ч намын дарга нь өршөөлөөр мултарч, харин АН-тай хийсэн тохирооны дагуу Н.Удвалыг санал хуваах зорилгоор нэр дэвшүүлж байсан.
Энэ түүхийг МАХН эргээд давтаж байна гэхэд хилсдэхгүй. Өнгөрөгч баасан гарагт тэд Эрх чөлөөний талбайд жагсаал хийж, намын даргыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Н.Энхбаяр нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар СЕХ-ноос одоогоор албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа. Харин хууль хяналтын байгууллагаас түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас нэр дэвших боломжгүй гэсэн хариу өгчээ.
Хэрвээ СЕХ-ноос Н.Энхбаярыг бүртгэхгүй гээд татгалзсан хариу өгвөл, МАХН-ын дараагийн хийх нүүдэл юу байх нь ихээхэн сонирхол татна. Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар МАХН-ынхан АН-ын нэр дэвшигчийг дэмжих нь тодорхой. Угтаа бол МАН-ын саналыг хуваах байдлаар сонгуульд оролцох магадлалтай. АН-тай хийж буй тохироо нь намын даргаа ялаас нэг мөсөн чөлөөлөх байх уу, эсвэл мөнгө төгрөг үү гэдгийг хэлэхэд эрт байгаа юм.
Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ “Х.Баттулга бөх, Н.Энхболд уяач, Н.Энхбаяр харваач. Энэ гурав эрийн гурван наадам хийх нь ээ” гэх гэмгүй маазрал цахим ертөнцөд хэдийнээ хүчээ авчээ. Нөгөө талаар нэр дэвшигчдийг хооронд нь харьцуулах, хэн нь илүүг шалгаруулах, эхнэр хүүхдийг нь шинжих, бүр монгол цустай эсэхээр нь цахим ертөнцөд хэлэлцүүлэг хийгээд эхэлчхэж. Энэ бүхнийг хуулиар хориглодог ч санал асуулга ч явуулах хүмүүс бишгүй олон бий. Өөрийн итгэл үнэмшлээ бусдад тулгах гэсэн, нөгөө талаар өрсөлдөгчөө харлуулах гэсэн захиалгат жиргээ ч олширлоо.
Юутай ч, эдгээр гурван нэр дэвшигч өнгөрөгч амралтын өдрүүдээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орсон гэх мэдээлэл байгаа юм. Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ намаасаа авсан эдгээр гурван улстөрч бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, зан характертай. Ажил мэргэжлийн хувьд ч тэд тэс өөр. Улс төрд явж ирсэн замнал, өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн чиг шугам нь ч адилгүй. Тиймдээ ч урьд өмнөхөөс илүү их “гал гарсан” тулаан өрнөх болов уу гэсэн таамаг байгаа юм. Тэд адилхан мөнгөтэй. Улс төрийн туршлага ч хангалттай.
Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд эдийн засагч мэргэжилтэй. Монголын улс төрд 27 жил “чанагдаж” буй улстөрч. Тэрбээр, тун дардан замаар энэ өндөрлөгт хүрсэн гэхэд хэтийдэхгүй. Ганзагын наймаанд явж, бизнесийн алдаа оноог амсах гэхээс илүүтэй 1990 онд МАХН /МАН/-д элсэж, улмаар дандаа даргын албан тушаалыг хашиж иржээ. 1992 оноос Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн даргаар ажиллаж эхэлснээс хойш дандаа удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай.
Хотын дарга, МАН-ын дарга, үүрийн дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, дарга, Шадар сайд гэх мэтээр үргэлжилнэ. Тэр морин спортод тун ч сонирхолтой. Өнөөдрийг хүртэл морин спорт уяачдын холбоог тэргүүлдэг. Харин АН-ын нэр дэвшигчийн тухайд бизнесийн салбарт олон жил амжилттай ажилласан. 2006 оноос хойш МОАХ-г удирдаж өнөөдрийг хүртэл амжилттай чиглүүлж яваа улстөрч.
Х.Баттулга нэр дэвшигчийн үндсэн мэргэжил зураач. Гэсэн ч ганзагын наймаа эрхэлж, бизнесийн салбарт алдаа оноог бишгүй үзсэн. Зах зээлд шилжсэн хүнд үед хоёр том үйлдвэрийг удирдаж, эдүгээ Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж болгож чаджээ. 2006 онд АН-д элсч улс төрийн карьераа эхлүүлсэн аж. Улмаар, хонгор нутгаас УИХ-д гурван удаа сонгогдсон бол Зам тээвэр барилга хот байгуулалт, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Тэр спорт сонирхогч биш өөрөө спортын хүн. Жүдо бөхөөр олон улсад амжилттай барилдаж, улмаар Монголын жүдо бөхийн холбоог амжилттай удирдаж яваа.
Харин нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжилтэй. Монголын зохиолчдын холбоонд орчуулагчаар ажиллаж, ажлын гараагаа эхэлж байсан бол улмаар 1985 онд МАХН-д элсжээ. Үүнээс хойш түүний улс төрийн карьер эхэлсэн гэхэд болно. 1992 онд анх УИХ-д сонгогдож, мөн тус ондоо Соёлын сайдаар ажиллаж эхэлсэн аж. Мөн л дардан замаар урагшилж явсан улстөрч. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, МАХН-ын даргаар, бүлгийн ахлагчаар ажиллаж байлаа. 2000 оны сонгуулиар намаа сонгуульд удирдан орж, улмаар үнэмлэхүй суудал авч, Ерөнхий сайдаар сонгогдож байсан туршлагатай.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 2009 онд цөөхөн саналаар ялагдал хүлээснээс хойш улс төрийн карьер нь уналтад орсон. Улмаар төрөөс олон арван тендер идсэн уусан хэрэгт ах дүүтэйгээ холбогдож хэцүү нэртэд хүртэл ороод амжсан. Өмнө хэлсэнчлэн АН-тай хийсэн тохирооны дагуу тэр Өршөөлийн хуулиар суллагдсан ч өнөөдрийг хүртэл элдэв төрлийн хэрэг зөрчилтэй нэр нь холбогдсон хэвээр байгаа юм. Улс төрийн хувьд өөр өөрийн өвөрмөц замналтай, туршлагатай гурван өрсөлдөгчийг товчхон танилцуулахад ийм байна.
Мэдээж нэр цэвэр хүн байдаггүйн адилаар тэднийг тойрсон, сайн сайхан, саар муу мэдээлэл ирэх өдрүүдэд хангалттай гарах нь тодорхой. Гэвч уншигч та өөрийн цензур, итгэл үнэмшлээр сонголтоо хийх билээ. Монгол Улсыг дараагийн дөрвөн жил толгойлж, эв нэгдлийн бэлэг тэмдэг байх Ерөнхийлөгч хэн байх вэ гэсэн том сунгаа, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тоолуур ийн өчигдрөөс албан ёсоор эхэллээ.
Ирэх өдрүүдэд их л олон сонирхолтой зүйлс дэлгэгдэж, нэг нэгнийхээ булхай луйврыг уудлалцах нь дамжиггүй. Эрийн гурван наадам байх уу, эсвэл эрчүүдийн шударга өрсөлдөөн болох уу гэдгийг хэлэхэд эрт байгаа ч монгол төрд өөр өөрийн өнгөөр танигдсан эдгээр гурван улстөрчөөс бид нэгийг нь сонгох нь тодорхой юм.
| https://ikon.mn/n/1059 |
105a | Британий баячуудын жагсаалтыг цагаачид тэргүүлж байна | Р.Төмөр, ikon.mn | 05/08/2017 09:08:00 |
Британий Sunday Times сонин тус улсын топ 1,000 баяны жагсаалтыг гаргажээ. 1989 оноос хойш жил бүр гаргаж байгаа энэхүү жагсаалтад багтсан баячууд Европын Холбооноос гарахтай холбоотой үүссэн хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтийг ашиглан нийт хөрөнгөө 14 хувь нэмэгдүүлж чадсаныг онцолсон байна.
Баячуудын жагсаалтад багтагсдын 134 нь фунт стерлингийн тэрбумтнууд байгаа ба олон янзын угсаатнуудаас бүрджээ.
Жагсаалтын тэргүүнд Энэтхэгт төрсөн ах дүү Сри ба Гопи Хиндужа нар 16.2 тэрбум фунт стерлингийн хөрөнгөөр орсон байна. Тэдний араас Зөвлөлтийн цагаач Лен Блаватник 15.9 тэрбум, ах дүү Дэвид ба Симон Рубен 14 тэрбум, Энэтхэгийн гангийн магнат Лакшми Миттал 13.2 тэрбум, Узбек гаралтай Алишер Усманов 11.7 тэрбумаар тус тус удаалжээ.
Урлаг спортынхноос хөлбөмбөгч Златан Ибрагимович 110 сая, “Fifty Shades of Grey” бүтээлийн зохиолч Эл Жэймс 110 сая, найруулагч Кристофер Нолан 120 сая, дуучин Адел 125 саяар тэргүүлсэн байна.
Орос-Зөвлөлтийн цагаачдаас Роман Абрамович 8 тэрбум, газрын тосны магнат Евгений Швидлер 1 тэрбум, химийн үйлдвэрийн эзэн Владимир Махлай 1 тэрбум, Москва хотын дарга асан Юрий Лужковын эхнэр Елена Батурина 822 сая фунт стерлингийн хөрөнгөөр жагсаалтад багтжээ.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/105a |
105b | АмЧамын Америк руу хийх бизнес айлчлалыг АНУ-ын Элчин сайд удирдана | ikon.mn | 05/08/2017 09:59:00 | Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь 2017 оны 6-р сарын 12-14-ний өдрүүдэд жил бүр Вашингтон хотноо зохион байгуулдаг АНУ руу хийх бизнес айлчлалыг АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтын удирдлага дор Америкийн Нэгдсэн Улс (АНУ) болон Монгол Улс хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд ноён Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцоно.
АНУ-Монгол Улсын хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд АмЧам Монгол нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон энэхүү бизнес айлчлалыг зохион байгуулж байна. Энэхүү Бизнес айлчлал нь АНУ-ын болон Монголын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад бизнесийн харилцаа тогтоох, Монгол Улсад Америкийн хөрөнгө оруулалтыг татах зэрэг ховор боломжуудыг олгодог юм.
Бизнес айлчлалын төлөөлөгчид нь АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын нөлөө бүхий төлөөлөлтэй уулзаж Монгол Улсад чухал хэрэгтэй санаачлага болон бодлогын асуудлуудыг хэлэлцэх, АНУ-ын бизнесийн болон төрийн томоохон албан тушаалтнуудын хамт тусгай арга хэмжээнүүдэд оролцох, бизнесийн түншлэлийн харилцаа тогтоох болон санхүүжилтийг эрэлхийлэх томоохон боломжуудыг олгодог юм.
Бизнес айлчлалын үеэр АНУ-ын Төлөөлөгчдийн Танхим ба Сенат, Худалдааны Танхим, Хилийн Чанад дахь Америкийн Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпораци, Эксим банк, Худалдааны яам, Төрийн департмент, Хөдөө аж ахуйн яам, Худалдааны Төлөөлөгчийн Газар, Сангийн яам, Худалдаа Хөгжлийн Агентлаг зэрэг АНУ-ын төр болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагуудын төлөөлөл мөн Монгол Улсын Засгийн газрын албаны хүмүүс, Монгол Улсаас АНУ-д Суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид болон бусад бизнесийн төлөөлөлтэй хийх уулзалтуудад оролцох болно.
Бизнес айлчлалд оролцох сонирхолтой бизнес эрхлэгчид болон компаниуд, АмЧам Монгол байгууллагатай [email protected] болон +976 7000-3437 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
| https://ikon.mn/n/105b |
105c | Хоёр намын төлөөлөл Сүхбаатар аймагт ажиллана | Монголын мэдээ | 05/08/2017 09:14:00 |
Орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан ч Засаг даргаа томилж чадахгүйд хүрээд буй Сүхбаатар аймгийн иргэд өнгөрсөн долоо хоногт нийслэлд ирсэн билээ. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт эдгээр иргэд төв талбайг тойрч тайван жагсаал хийсэн юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөллийн тавьсан шаардлагын дагуу уулзаж ойлголцолд хүрэхээ мэдэгдсэн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тэднийг хүлээн авч уулзсан байна.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар хоёр нам зөвшилцөж байна. Бид тус аймгийн нөхцөл байдлыг зөв ойлгож, орон нутгийн иргэдийн амгалан тайван байдал, ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэхэд нь онцгой анхаарах ёстой. Маргаан мэтгэлцээн нэлээд удаан үргэлжилж байна.
Энэ байдал цаашид үргэлжилсээр байх юм бол мэдээж сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг хоёр тал ойлголцсон. Үүний үндсэн дээр ирэх даваа гарагт хоёр намын төлөөллийг орон нутагт илгээхээр шийдвэрлэлээ. Тэдгээр төлөөлөл орон нутгийн Иргэдийн хурлыг хуралдуулж, өөрөө удирдах байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, цаашид хоёр нам ойлголцож ажиллахад түлхүү анхаарч ажиллах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байгаа.
Аль нэг намын эрх ашиг, хүмүүсийн хоорондын харилцааны асуудал байж болохгүй, Сүхбаатар аймгийн нөхцөл байдлыг зөв гольдролд нь, ард түмний хүсэн хүлээсэн тэр хэмжүүрт нь аваачих нь зүйтэй гэж үзсэн юм. Тийм учраас ирэх долоо хоногоос Сүхбаатар аймгийн улс төрийн байдал тайван болж, хүмүүс нь хоорондоо ойлголцож, улс төрийн хүчнүүд нь харилцан хамтран ажиллах байх гэж найдаж байна. Асуудлыг нэг тийш шийдэх хэмжээнд хүрлээ” гэсэн юм.
| https://ikon.mn/n/105c |
105d | Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Дэд ерөнхийлөгчийн айлчлал эхэлнэ | ikon.mn | 05/08/2017 09:39:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтах бөгөөд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Дараа нь хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурах юм.
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Уулзалтын дараа хатагтай Данг Тхи Нгок Тхинь УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт бараалхах юм.
Мөн Монгол, Вьетнамын бизнесийн ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцож, Монгол, Вьетнамын Найрамдлын нийгэмлэгийн удирдлага, Монголд сурч, ажиллаж байгаа вьетнам иргэдтэйгээ уулзахаар төлөвлөжээ.
Тавдугаар сарын 10-н буюу Лхагва гарагт айлчлал өндөрлөнө.
Ардчилсан Бүгд Найрамдах Вьетнам Улс нь 1945 оны 9 дүгээр сарын 2-нд тусгаар тогтнолоо зарласан.
Тус улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт оршдог.
Хүн ам нь 94.3 саяд хүрсэн бөгөөд дэлхийд 14-т жагсдаг. Парламентын засаглалтай улс юм. | https://ikon.mn/n/105d |
105e | Ц.Бямбасүрэн: “Мод тарих өдөр”-ийг энэ сарын 13, 14-нд зохион байгуулна | Б.Саруул | 05/08/2017 09:53:00 |
Энэ сарын 13, 14-нд бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-“Мод тарих үндэсний өдөр” сарын аян өрнөж байна. Энэ хүрээнд салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
-Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих сарын аяныг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Ерөнхийлөгчийн зарлигт “Бүх нийтээр мод тарих өдөртэй байна” гэж зарласан. Энэ ч утгаараа манай яамны зүгээс жил бүрийн V, X сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг бүх нийтээр мод тарих өдөр болгон хэвшүүлж чадсан.
Энэ жил тавдугаар сарын 13, 14-нд “Мод тарих өдөр”-ийг зохион байгуулахаар тов гарсан. Энэ өдрийг угтаж сарын турш хэд хэдэн чухал арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа. Тухайлбал “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд МҮЭСТО-нд боллоо. Бид тодорхой хугацаанд мод тарьж байгаа ч ургуулах, арчлах тал дээр хангалтгүй байгаа нь иргэдийн мод тарих мэдлэг, туршлага хомс байгаатай холбоотой гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Тиймээс бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, бусад мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд хэн хаана ямар мод тарьж болох вэ гэсэн чиглэлүүдэд ажил зохион байгуулна.
-Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд яамны зүгээс ямар шалгуур тавьж байгаа вэ. Чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлснээс болж тарьсан мод ургахгүй байх тохиолдол байдаг шүү дээ?
-Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн байгууллагын өндөр хяналт тавина. Сайн дураараа мод тарих сонирхолтой иргэдийг стандартын тарьц суулгацаар хангах нь чухал. Стандартын шаардлага хангасан гэдэгт үндэсний систем нь хэр хөгжилтэй байна вэ, гарал үүслийн хувьд мод үржүүлгийнх байна уу гэх зэрэг нарийн зүйлс хамаардаг. Өмнө нь уулнаас мод ухаад ч юм уу, их хэмжээгээр хууль бусаар импортын тарьц суулгац оруулж ирэх тохиолдол гардаг байсан юм билээ. Энэ нь эргээд тарьсан мод нь амьдрах чадваргүй, тухайн орчиндоо зохицохгүй байх хүндрэл дагуулдаг.
Иргэд маань ногоон л байвал тарьц сайн ургана гэж боддог. Гэтэл нахиа нь дэлгэрээд задарчихсан, тайван байдлаасаа гарчихсан үед тарьцыг суулгах нь ургахгүй байх нэг шалтгаан болдог. Тиймээс худалдаалж байгаа тарьц суулгацад хяналт тавина. Бид жил ирэх бүрд л туршлагажиж, мод тарих ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд бүхий л асуудалд анхаарлаа хандуулж байгаа.
Тухайлбал, Монгол орны газар зүйн байршил, ургамал ургалтын хугацаа баруун урдаасаа зүүн хойшоо чиглэж явагддаг. Ургамал ургалтын хугацаа эрт эхэлдэг говийн аймгуудад мод тарих ажил эхэлсэн байгаа бол хүйтэн аймгуудад бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жил ургамал ургалт эрт эхэлж байгаа учир тарьц суулгацууд удахгүй нахиа нь задраад суулгах боломжгүй болчихно. Тэгэхээр тарьц суулгацаа зориулалтын байранд хадгалж байгаа.
-Тарьц суулгацын үзэсгэлэн дээр хэдэн төрлийн мод авах боломжтой вэ. Мөн ургалтын хугацааны хувьд иргэд өөрсдийнхөөрөө тарихад ямар мод нь илүү тохиромжтой байдаг вэ?
-Ургамлын мужлал, бүс бүсээрээ тухайлбал, говийн аймгуудад ямар ургамал илүү тохиромжтой ургах вэ гэдгийг анхаарна. Жишээлбэл, хайлаас, сухай гэхчлэн говийн ургамлууд маш сайн ургана. Энэ нь эргээд экологид үзүүлж байгаа нөлөөллүүд нь тодорхой хэмжээнд үр дүнтэй байдаг. Мөн суурьшил нэлээд төвлөрсөн бүсүүдэд хөрсний бүтэц, экологийн тэнцвэрт байдал тодорхой хэмжээгээр алдагдсан. Дээрээс нь өвлийн агаарын бохирдол нөлөөлдөг.
Тиймээс тухайн орчны хөрс, уур амьсгалыг сайн харж байж тарих хэрэгтэй. Иргэдэд мэдлэг олгох үүднээс нэг жишээ татахад ногоон байх ёстой гээд ногоон мод л тариад байдаг. Гэтэл өвлийн агаарын бохирдол ихтэй, утааны үед шилмүүст төрлийн навчаа гээдэггүй ургамал ногоон харагддаг. Ийм төрлийн ургамлыг тарих ёстой. Гэтэл нарс модыг тарьж байгаа нь буруу. Нарс нь өвлийн улиралд ногоороод байхгүй. Гэтэл хавар болж ургамал ургалтын хугацаа маань эхлэхээр ургах гэж буй навчны нүх сүвэн дээр нь хүнд металлын бохирдол таглачихсан байдаг. Тиймээс эхлээд агаар, хөрсөө тооцоод ургамлаа зөв сонгож тарих нь чухал.
Үзэсгэлэнд суурин газарт түгээмэл ургаж байгаа 20 гаруй зүйлийн бутлаг давамгай ургана. Гэхдээ сүүлийн 4, 5 жилд мод үржүүлэг аж үйлдвэрийн мэргэжлийн эрхтэй байгууллагууд өөрийн нөөц бололцоогоор интрудукц хийнэ. Интрудукц гэдэг нь харийн ургамал, элбэг дэлбэг ургамлуудыг тарималжуулах туршилт судалгааг нь хийгээд практикт нэвтрүүлж байгаа. Ховор зүйлийн ургамал болох тэсэмгийн зарим зүйлүүд агчийн төрөл бидний сайн танил болоогүй ургамлууд тодорхой хэмжээгээр худалдаалагдана.
-Үзэсгэлэнгээс суулгац тарьцаа авах нь илүү баталгаатай юу?
-Улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа учраас баталгаатай. Энэ үеэр иргэдэд зөвлөгөө өгөх булан ажиллана. Аж ахуйн нэгж болон иргэн мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн арчлах талаар зөвлөгөө мэдээлэл авч болно.
-Тодорхой зааж өгсөн газруудын талаарх мэдээлэл иргэдэд хэр хэрэгтэй вэ?
-Нийслэлийн хувьд нийтээрээ очоод мод тарья гэхээр төвлөрсөн байршил одоогоор байхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 970 га-д хэрэгжинэ. Түүнийх нь 170 гаруй га газрынх нь зураг төсөл хийгдчихсэн байдаг. Хоёрдугаарт иргэд тодорхой мэдлэг мэдээлэлгүй учраас буруу тарих магадлал маш өндөр гарна. Үүнээс болж модны амьдрах хувьд нь нөлөөлдөг. Тиймээс цэцэрлэгт хүрээлэн гэсэн мэргэжлийн байгууллагын өндөр стандарт барьж ажилладаг горим нь алдагдах эрсдэл гарна.
Тийм учраас иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм чинь гээд дуртай газраа тарьж болохгүй. Тухайн байрлалынхаа зураг төслийг хийнэ. Энэ нь нийгэм ахуй, эдийн засаг, хөрс, агаарын чанарын байдлын судалгааг хийсний үндсэн дээр зураг төслийг хийдэг. Төв гудамжаар төлөвлөлтгүй улиас тарьсан байна. Эдгээр нь хөгшрөөд нөхөн тайралт хийгдэхгүй байснаас үүдэн ургамлын насны ялгаа гардаг. Тэгэхээр төлөвлөлтгүйгээр мод тарина гэдэг нь буруу. Сошиалаар иргэдэд энэ талын мэдлэг мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.
-Мод тарих хүсэлтэй ч тарьц, суулгацаа сонгож чадахгүй байгаагаас эхлээд асуудалтай тулгарч байгаа иргэдэд мэдээллийг хэрхэн олгож байгаа вэ. Энэ тал дээр сургалт зохион байгуулж байгаа гэж та дээр дурдсан?
-Манай яамны зүгээс мэргэжлийн хүмүүс мод тарих хүсэлтэй иргэдэд зориулж, хашаагаа хэрхэн төлөвлөх, тарьц суулгацаа хэрхэн сонгох, цаашид модоо яаж арчлах талаар сургалт зохион байгуулах ажлыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран нэлээд өргөн хүрээнд зохион байгуулж байна. Хамгийн эхний сургалтаа Чингэлтэй дүүргийн иргэдэд хийсэн. Иргэд маш идэвхтэй оролцож, мод тарих чиглэлийн мэдлэг, мэдээллийг нарийн цэгцтэй авлаа гэдгээ илэрхийлж байсан.
Дараагийн сургалтууд маань 10, 11-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 09-12, 13.30-16.30 цагийн хооронд болох гэж байгаа учир энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийнхээ байгаль орчны мэргэжилтэнд хандах эсвэл Нийслэлийн байгаль орчны газарт хандсанаар суух боломжтой болох юм. Сонирхогч, мэргэжлийн бус хүмүүс гадуур энэ чиглэлийн сургалтыг их явуулдаг юм билээ. Гэхдээ 100 хувь мэдээллийг зөв өгдөггүй нь ажиглагдсан. Тиймээс салбарын яамнаас энэ чиглэлээр мэргэжлийн мэргэшсэн хүмүүсээр энэ сургалтын зохион явуулж буйгаараа онцлог. Сургалтад сууж зөв мэдээлэл авсан иргэд мэдээллээ цааш нь зөв дамжуулаасай гэсэн зорилт хүсэлтэй байгаа.
-Нийслэлд анхаарал сайн хандуулж байгаа юм байна гэж ойлголоо. Хөдөө орон нутагт “Мод тарих өдөр”-ийг хэрхэн зохион байгуулж, анхаарч ажиллаж байна вэ?
-Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ажлуудаа хэрхэн зохион байгуулж болох талаар албан даалгавар, мэргэжлийн чиглэл өгсөн. Ойн тухай хуулийн 31.1.2-т бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд мод тарих газрыг сум дүүрэг, баг хорооны Засаг дарга сонгож, цаашдын арчилгааг нь зохион байгуулахаар үүрэгжүүлсэн заалт бий. Энэ хүрээнд Засаг дарга нараа салбарын яамнаас арга зүйгээр дэмжиж ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аймаг нийслэл сум дүүргийнхээ хэмжээнд байгуулах гэж байгаа бичил цэцэрлэгтээ модыг ямар схемээр тарьж болох вэ гээд загвар зураг төслөө боловсруулаад хүргүүлж байгаа юм. Нэгэнт бий болгосон ногоон байгууламжийг хэрхэн арчлах ёстой вэ мэргэжлийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг дээр Засаг дарга нарт чиглэл өгсөн байгаа.
-Мод тарьчихаад арчилж, ургуулна гэдэг өнөөдрийн хувьд маш том асуултын тэмдэг болчхоод байгаа. Энэ бүхнийг та бүхэн шийдэхээр ажиллаж байгаа гэдгээ хэлсэн ч дан ганц яам анхаараад үр дүн гарах нь юу л бол. Тэгэхээр бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, сэтгэлгүй байдлыг л таслан зогсоох хэрэгтэй болов уу?
-Таны хэлж байгаатай санал нэг байна. Мод тарихаас эхлээд байгаль дэлхийгээ хамгаалах ажлыг дан ганц албаныхан хийдэг юм шиг л ойлголт өнөөдөр бий болчхож. Бүх нийтээр мод тарих өдөр өөрийн биеэр мод тарих боломжгүй иргэн бүр нэг модыг арчилж хамгаалах зардлыг хандивлана гэсэн хуулийн заалт байдаг.
Өөрийн биеэр мод тарих боломжгүй юм уу, газаргүй иргэд олон байгаа. Тэр хүмүүсийн мөнгийг хуримтлуулсан мөнгөөр талбайг арчлах боломжтой гэж би хувьдаа үздэг. Харамсалтай нь энэ хэрэгжих эрхзүйн орчин байхгүй байгаагаас эхлээд маш олон асуудал тулгарч байна. Тэгэхээр хаана, хаанаа сэтгэл гаргаж, эх дэлхийгээ ногооруулах буянтай үйлсэд хандаасай гэж л хүсэх байна.
-Сайн дураараа мод тарих гэж байгаа иргэдэд хандаж мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?
-Манай Монгол орны уур амьсгалтай уялдуулаад ногоон байгууламжийн төлөвлөлт маш сонирхолтой байдаг. Тэгэхээр анхан шатны сургалтаар жижиг мод, монос гэхчлэн тарихаар таван жилийн дараа ямар хэмжээтэй болсон байх вэ гэдгээ төсөөлж төлөвлөөд модоо тарих ёстой. Жишээлбэл, орон сууцад амьдардаг айл цонхныхоо доор улиас мод тарьчихаад тун удахгүй таван жилийн дараа хоёр гурван айлын цонхыг хааж ургах жишээтэй. Энэ нь буруу төлөвлөлт. Мөн цонхныхоо доор ялаа, шумуул, хортон шавж цуглуулдаг үнэртэй жимсний мод тарьчихвал хэцүү. Нөгөө талаас хүүхдийн тоглодог тоглоомын талбайд өргөстэй мод таривал энэ нь бас буруу.
Иймээс нэгдүгээрт нь модоо зөв сонгох, төлөвлөх хэрэгтэй. Уг нь манайд “Улирлын төлөвлөлт” гэсэн сонирхолтой төлөвлөлт байх ёстой байдаг юм. Дөрвөн улирлын өнгө нь ямар байх вэ гэхчлэн. Модлог ургамал нь ургамал ургалтынхаа хугацаанд янз бүрээр цэцэглэдэг. Цэцгээрээ гоё ургамал байвал эхлээд нохойн хошуу нь дараа нь гэх мэтээр цэцэглэх насыг нь хүртэл хооронд нь уялдуулаад төлөвлөвөл зунжингаа цэцэгтэй байх боломжтой.
Иргэдэд энэ талын мэдлэг мэдээлэл маш их хэрэгтэй байгаа нь анзаарагдсан. Өвлийн ногоон байгууламж маань үхмэл байдалтай байдаг. Энэ үед хамгийн их механик гэмтлийг авдаг. Тиймээс өвлийн гэмтэл зуны арчилгааг үр дүнтэй байлгахын тулд хашаа хамгаалалттай газар байрлалаа зөв сонгох ёстой. Жишээлбэл, нийслэл аймгийн төвүүдэд гэхчлэн суурьшлын бүс хамгийн тохиромжтой. Эмнэлэг сургууль цэцэрлэгийн хашаа илүү тохиромжтой.
Яагаад гэхээр эдгээр газруудад иргэд идэвхтэй амьдралыг өрнүүлж байдаг учраас хяналт тавих боломжтой гэсэн үг. Нэг жишээ дурдахад, улсын төсвийн хөрөнгөөс мөнгө аваад арчилгаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжийн ажилд иргэд тусалдаг. Гэтэл дахин төлөвлөлтөөр нөгөө тарьсан модыг нь өөрчлөх ч гэдэг юм уу иймэрхүү байдлаас үүдэн иргэдийн мод тарих идэвхийг бууруулж байдаг. Нөгөө талаас бид та бүхний тарьсан модыг арчилж өгье гээд хандив мөнгийг нь цуглуулдаг. Гэтэл эргээд арчилгааг нь хийхгүй байх гэхчлэнгээр иргэдийн идэвхэд сөргөөр нөлөөлсөн асуудал гаргадаг.
| https://ikon.mn/n/105e |
105f | Улсын хэмжээнд мал төллөлт 66.7 хувьтай байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/08/2017 09:41:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Улсын хэмжээнд нийт 26 орчим сая төл хүлээн авахаас өнөөдрийн байдлаар 17.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна.
Тодруулбал, нийт хээлтэгчийн 66.7 хувь буюу 17.4 сая хээлтэгч төллөөд байна. Гарсан төлийн 46.5 мянган ботго, 241.6.0 мянган унага, 525.8 мянган тугал, 8.9 сая хурга, 7.4 сая ишиг бойжиж байна.
Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгджээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 439.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.7 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ | https://ikon.mn/n/105f |
105g | “Ми ми”-г худалдаачид ял завшиж байна | Б.Заяа, Зууны мэдээ | 05/08/2017 10:09:00 |
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж эхэлсэн хар тамхины хэрэглээг хязгаарлах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Хар тамхины эсрэг үндэсний хөтөлбөрт тусгагдаагүй, мансууруулах үйлчилгээтэй бас нэгэн хэрэглээ манай улсад хүрээгээ тэлсээр байна. Энэ нь мансууруулах бодистой холбоотой олон улсын конвенц, Монгол Улсын холбогдох хууль журам, жагсаалтын гадуур орхигдсон “ми ми” гэх бодис юм.
Гол хэрэглээ нь ӨМӨЗО-ны Альша, Баяннуур аймгуудтай хиллэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн боомтуудаар Тавантолгойн орд газарт ажиллаж байгаа нүүрс тээврийн компаниудын жолооч нар болон тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн дунд энэ бодисын хэрэглээ улам бүр ихэссээр байгааг хуулийнхан онцлох болов. Хуулийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр бол “ми ми”-г 2008 оноос Өмнөговь дахь нүүрс тээврийн жолооч нар хэрэглэж эхэлжээ.
БНХАУ-аас хууль бусаар нэвтрүүлж Өмнөговь дахь худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалдаг юм байна. Манай улсын иргэд БНХАУ-ын Ганц мод хилийн боомтоос нэг уутыг нь 9-10 юаниар худалдаж аваад Өмнөговь аймагт 10,000 орчим төгрөгөөр зарж борлуулдаг гэсэн мэдээлэл байна. Тэгвэл энэхүү хар тамхины төрлийн бодисын хууль бус эргэлтийг хуулийн байгууллага шалгаж илрүүлдэг ч хэрэгтнүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчин байхгүй нь гол асуудал болоод байгаа ажээ.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас 2013-2016 онд “ми ми”-тэй холбоотой 11 үйлдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлжээ. Гэтэл одоогийн байдлаар шүүхээр таван хэрэг л орж, бусдыг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, заримыг нь мөрдөн байцаалтад буцаажээ. Гэхдээ анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн холбогдогчид давж заалдаад ялгүй хоцорч байна.
Өмнөговь аймгийн анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэрэг давж заалдах шатанд Монгол Улсын мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, энгийн эмийн түүхий эд учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзжээ. Цаашлаад үүнтэй холбоотой гэмт үйлдлүүдийг шалгаж шийдвэрлэх боломжгүй байдал үүсээд байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “ми ми”-тэй холбоотой асуудлыг тусгахаас эхлээд Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрт ч энэ талаар анхаарах шаардлагатай юм.
| https://ikon.mn/n/105g |
105h | TEDx ULAANBAATAR 9 дэх илтгэгчээ нууцаллаа | СУРТАЛЧИЛГАА | 05/08/2017 09:59:00 | Энэ сарын 27-нд зохион байгуулагдахаар тов нь зарлагдаад байсан TEDxUlaanbaatar арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт эхний 9 илтгэгчээ зарласан юм.
Харин 9 дэх илтгэгчээ нууцласан бөгөөд хэн байх нь ихээхэн сонирхол татаад байна.
Илтгэгч нарын дотор Монголын томоохон компаниудын захирлууд, манлайлагч залуучуудын төлөөлөл багтсан байна.
Ямартаа ч 9 дэх илтгэгч нь урлагийн хүн байх бололтой.
Илтгэгч нартай танилцах: http://www.unread.today/posts/post/986
| https://ikon.mn/n/105h |
105i | Д.Лхагвасүрэн: Хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлснээр нийгмийн ялгарал арилна | Д.Оюунчимэг, Зууны мэдээ | 05/08/2017 10:40:00 |
“Leaderships forum” булангийн зочноор эдийн засагч, доктор Д.Лхагвасүрэнг урилаа.
БЛИЦ
АНУ-д Рочестерийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
МУИС, Канадын Конкордиа их сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшилж байсан.
Канадын Конкордиа их сургуулийн Ассошэт профессор цол хүртсэн.
Норвестернийн их сургуулийн Санхүүгийн тэнхимд ахлах судлаач.
ДНБ-ИЙ НЭГ ХҮНД НОГДОХ ХЭМЖЭЭ ДӨНГӨЖ 22 ХУВЬ
Монгол Улсын хөгжил ямар төвшинд байх вэ гэдэг нь ихэнх хүмүүст ойлгомжтой зүйл. Манай улсын хувьд авлигын асуудал нэн тулгамдсан. Төсөв, мөнгөний зарцуулалтын үр өгөөж оновчтой эсэх нь маш чухал. Эдгээр асуудлыг шийдсэний дараа хөгжлийн тухай ярих нь зүйтэй. Цаашид бид хөгжих эсэхээ тодорхойлохдоо урт хугацаанд ажлын байрыг тогтвортой хадгалах, хүмүүсийг ажилтай, орлоготой болгосны дараа хэрхэн хөгжих вэ гэдгээ ярих хэрэгтэй.
Мөн хүмүүсийн нийгмийн асуудал, тав тухыг хангасны дараа л хөгжинө. Ард түмнээ хөгжүүлэхгүйгээр зөвхөн уул уурхай, том төслүүдийн талаар ярьснаар хөгжихгүй гэдгийг сүүлийн 20 гаруй жилийн түүх харууллаа. Энэ хугацаанд мөнгө яаж олох вэ, ам.долларын ханш хэд хүрч байна, улсын төсвийн орлого, зарлага, банкны систем гэх мэтийг ярьж ирсэн. Харамсалтай нь үүнийг бий болгох ажиллах хүчнийхээ тухай огт ярьж байгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу.
АНУ, Европ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд хөдөлмөрийн орлого нь ДНБ-нийхээ 60-70 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Япон улс 100 иений бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүний 70 нь хөдөлмөрийн орлого болж өрхүүддээ хүрдэг. Миний тооцоолсноор 2014 оны байдлаар манай үндэсний нийт бүтээгдэхүүний дөнгөж 22 хувь нь цалин хөлс байсан. Хэрэв өрхийн үйлдвэр үйлчилгээнээс олох орлогыг хөдөлмөрийн орлогод оруулаад хүчээр тооцвол энэ тоо дөнгөж 33 хувьд хүрнэ. Энэ тохиолдолд улс орныг хөгжүүлнэ гэдэг хэт өрөөсгөл ойлголт. Ихэнх оронд хөдөлмөрийн зах зээлдээ анхаарлаа хандуулснаар хөгжсөн байдаг.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХӨГЖҮҮЛ
Хөдөлмөрийн зах зээлийг ажилгүй хүмүүсийн талбар мэтээр ойлгож байгаа нь харамсалтай. Зүй нь энэ зах зээл нь ажилтай, ажилгүй хүмүүсийн асуудал багтана. Ажилгүй хүнээ хэрхэн ажилтай болгох вэ. Ажилтайгийнх нь бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг ярих учиртай. Ингэхдээ өрхөд ногдох орлогыг нэмэгдүүлэх, ирээдүйд оруулах хөрөнгө их байх тухай асуудал бий.
Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд 0-5 настайд нь хөрөнгө оруулах нь хамгийн их эдийн засгийн үр өгөөжтэй болохыг эдийн засагч Хэкман тогтоосон байдаг. Тиймээс залуу эцэг эхчүүдийн хөдөлмөрийн орлогод бид онцгой анхаарах ёстой. Улс нь баян хэр нь, дийлэнх иргэд нь ядуу улсыг хөгжилтэй гэхгүй. Түүнтэй адил, цөөн хэдэн өрх нь маш өндөр орлоготой, бусад нь ядуу улсыг хөгжилтэйд тооцохгүй шүү дээ. Ямар нэг улс орны хэмжээнд хөдөлмөрийн бус орлого их байж болох ч дийлэнх өрхүүдийн орлого нь ажил эрхлэлтээс л хамаарна. Сүүлийн үед дэлхий нийтийг зовоож буй нэг асуудал бол залуучуудын ажилгүйдэл юм.
Манай ажилгүй иргэдийн 61 хувь нь 15-34 насны залуус, 82 хувь нь 45-аас доош насныхан байна. Айл өрхүүдийн амьдрал тухайн улсын хөгжлийн толь юм. Чинээлэг өрхийн орлого нэг сая төгрөгөөр өсөх, эсвэл дундаж орлоготой 10 өрх тус бүрийн орлого 100 мянгаар өсөх нь нягтлан бодох бүртгэлийн талаасаа адилхан боловч, эдийн засгийн хувьд ихээхэн ялгаатай. Нэг чинээлэг айлын нэмэлт орлого нь гадаадын тансаг барааны эрэлтийг нэмэгдүүлж байхад, дундаж орлоготой арван өрхийн нэмэлт орлого дотоодын эдийн засагт илүү эерэг нөлөөтэй байдаг. Энэ л улсын хөгжилд нөлөөлөх хүчин зүйл юм.
АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Монголын эдийн засгийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай. 2013 оны ажиллах хүчний судалгаа ашиглан хийсэн миний тооцоогоор Монголд өрх толгойлсон эхчүүдийн цалин хүүхдийн тооноос хамаарч байгаа нь анзаарагдсан. Жишээлбэл, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эх, нэг хүүхэдтэй өрх толгойлсон эхээс дунджаар 17 хувь бага цалин авч байгаа юм. Эндээс үзэхэд манай улсын олон хүүхэдтэй өрхүүд үнэхээр бага орлоготой гэдэг нь харагдана. Тиймээс, хүүхэд бүрт жигд мөнгө өгөх бус, харин олон хүүхэдтэй өрхүүдэд илүү мөнгө өгөх нь илүү үр ашигтай хөрөнгө оруулалт болно.
Түүнчлэн ажил эрхлэлтийг сайжруулах нь зүйтэй. Ингэхдээ хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна гэсэн үг. Үүнийг нэг хүчин, нэг хүн, нэг Засгийн газар шийдэх зүйл биш. Олон арван жилийн туршид уялдаатай бодлогын үр дүнгээр бий болох юм. Бид байгалийн баялгаас мөнгө олж сайхан амьдарна гэж үздэг. Огт боломжгүй зүйл биш боловч хүмүүст хэр хүртээмжтэй, өгөөжтэй байна вэ гэдгээс хамаарна.
Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаас олсон орлогыг нийтэд хүртээснээр тэрхүү мөнгөний зарцуулалт олон нийтэд нээлттэй болох юм. Гэтэл манай улс хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо маш бага мөнгө зардаг. Улс орнуудын хувьд, хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо зардаг үндсэн чиглэл нь ажилгүйдлийн даатгал юм. Ажилгүйдлийн даатгалдаа улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-3 хувийг зарцуулдаг байна. Гэтэл энэ тоо манайд 0.08 хувьд ч хүрдэггүй гэж болно. Тэгэхээр, эдийн засгийн бодлого талаасаа, бидэнд хөдөлмөриин зах зээл дээр хийх ажил их байгаа юм. Xөдөлмөрийн зах зээлээ илүү хүчирхэгжүүлэх естой. Ингэснээр улс орон хөгжинө, авлига хээл хахууль ч буурах юм.
АЖИЛГҮЙДЭЛ БҮТЭЭМЖИЙГ БУУРУУЛДАГ
Дэлхийн улс орнуудын эдийн засгийн бодлого гагцхүү ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл рүүгээ чиглэдэг. Олон улсын хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрэнд ч гэсэн ажил эрхлэлтийг онцолдог. Монголд эдийн засгийн сэдвээр олон асуудал ярьдаг боловч яг эдийн засгийн бодлогын түгээмэл асуудлыг хөндсөн яриа хэлэлцээр бага байдаг. Орчин үеийн макро эдийн засгийн үндсэн асуудал капитал, мөнгөн хөрөнгөөсөө илүүтэй хөдөлмөрийн зах зээл дээрээ төвлөрөх болсон. Мөнгө, капиталыг улс орнуудын хил хязгаар үл хамааран шилжүүлж болох ч, харин ажил эрхлэлт, хөдөлмөрийн орлогыг улс орнуудын хооронд шилжүүлэх боломжгүй. Тиймээс энэ асуудалд эдийн засагчид хамгийн их анхаарал хандуулдаг.
Ажилтай байсан хүмүүс ажилгүй болчихвол хуримтлуулсан туршлагынхаа ихэнх хэсгийг алдах болно. Хүн ажилгүй удах тусам тэр хэмжээгээр өмнө сурснаа алдана. Тиймээс ажилгүйдэл их байх тусам нийт ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмж буурч, ажилгүйдлийг цаашид улам ихээр өсдөг. Ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа нь заримдаа хөдөлмөрийн зах зээлийн шинж төрхийг ажилгүйдлээс илүү илэрхийлдэг.
Хоёр хотын ажилгүйдэл адилхан долоон хувь, харин ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа “А” хотод дөрвөн сар, “Б”-д найман сар байвал ажилгүй хүн А хотыг сонгох нь лавтай. Монгол Улсын ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 14 сар буюу жил гаруй байна гэсэн судалгаа бий. Тиймээс бид ажилгүйдлийн төвшин бууруулахад анхаарах цаг болсон.
АВЛИГА БУУРВАЛ УЛС ХӨГЖИНӨ
Ер нь хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлснээр эдийн засгийн эрүүл уур амьсгал ноёлдог. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан хоёрын дундаас илүүчлэн мөнгө гаргах боломж огт байхгүй. Тиймээс хөдөлмөрийн зах зээлээ хөгжүүлсэн улс орны хөрөнгө мөнгөний зарцуулалт ил тод байдаг. Ингэснээр улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг юм шүү дээ.
Цаашилбал, энэ зах зээл томрох хэрээр авлига буурч өрхийн орлого нэмэгдэн, эдийн засаг сэргэдэг. Хэрэв дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувь нь цалинд зарцуулагдвал авлигагүй болж байна гэж болох юм. Харин манай улс шиг дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь цалингийн бус орлого болж байгаа нь авлигын индексээр сүүл мушгих төвшин юм шүү дээ.
Улс орнуудын хөгжлийн төвшин дийлэнх өрхүүдийн хөдөлмөрийн орлогоор тодорхойлогддог. Хөдөлмөрийн орлогоо сайжруулаагүй тохиолдолд бусад асуудлуудыг дэмжих боломжгүй. Энэ бол энгийн боловч чухал ойлголт. Хөдөлмөрийн орлого өссөнөөр тэтгэвэр, өрхийн орлого өсөж, ядуурал буурна. Мөн, залуу өрхийн орлогоор дамжин хүүхдүүдийн хүмүүжилд илүү их хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Хөдөлмөрийн зах зээлийн асуудлаа ярихгүйгээр, ядуурлын тухай, нийгмийн халамжийн тухай, гэмт хэрэгтэй тэмцэх тухай ярих нь зохимжгүй. Тэгэхээр улс төрийн хүчнүүд, төрийн албаныхан хөдөлмөрийн зах зээлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх нь чухал.
ЗАЛГАМЖ ХАЛАА БА НИЙГМИЙН ЯЛГАРАЛ
Сүүлийн үед баян хоосны ялгааг их ярих болжээ. Энэ бол улсын хөгжлийг боомилдог зүйл. Амьдралын ялгаатай төвшнийг арилгах боломж нь өнөөх л хөдөлмөрийн зах зээл. Хувь хүн ямар гаралтай байгаагаас үл хамааран хөдөлмөрийн орлогоороо ахиж дэвших боломж бий. Гэвч сүүлийн 25 жил энэ зах зээлийн хөгжлийн орхигдуулснаар нийгмийн хэт ялгарлыг бий болгож байна.
Өнгөрсөн нийгмийн үед малчин ардын хүүхэд төрийн түшээ болж байсан түүх бий. Бид мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талд хойрго хандаж ирсэн. Энэ нь сайн ажилтны залгамж халааг үгүй хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогийн 30 настай хүн ажлын туршлагагүй байгаа нь хөдөлмөрлөж орлого олох боломжийг боомилно. Үүнийг залруулах хэрэгтэй. Бид залуу хойч үеэ ажиллах чадварт сургаж, бэлтгэх учиртай. Мөн багш нарынхаа цагийг үнэлэхгүйгээр боловсролын салбараа олигтой өөд татах боломжгүй гэж би хувьдаа үздэг.
Одоо ажиллаж байгаа багш нарын цагийг ариг гамтай ашиглах, мөн шинээр орж ирэх багш нарын эгнээг илүү чадварлаг хүмүүсээс бүрдүүлэхийн тулд багш нарын цалинг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой.Түүнээс гадна манай улсын татварын бодлого дундаж давхаргад халтай. Өөрөөр хэлбэл, энэ давхаргынхан ачааллыг илүү үүрч байгаа гэсэн үг. Харин эдийн засагт оролцож буй өөр субъектүүд татварт төвлөрүүлэх мөнгөний хэмжээ бага байдаг. Учир нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалингаасаа шууд татвараа төлнө. Тиймээс үүнийг ч анхаарах учиртай юм.
| https://ikon.mn/n/105i |
105j | QUIZ: Та ЭХ ДЭЛХИЙГЭЭ хэр сайн мэдэх вэ? | Р.Түвшин, iKon.mn | 05/08/2017 10:53:00 |
Манай дэлхийн цөөхөн хүн энэ талаар мэддэг. Өөрийгөө энэ хэсэгт багтаж байгаа үгүйг шалгаарай. | https://ikon.mn/n/105j |