id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
108e | Т.Цэдэнбал: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал дуусахгүй байна | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/10/2017 13:08:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуультай холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Өнөөдөр тус сургуулийн асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын талаар Монголын Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Т.Цэдэнбал, Монголын Үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөлийн тэргүүн М.Ганбаатар, Яруу найрагч, сэтгүүлч Б.Галсансүх, Зохиолч Т.Галсан нар хэвлэлийн бага хурал хийлээ.
29 дүгээр сургуулийн багш нарын өмгөөлөгч Г.Батбаяр болон хэвлэл хуралд оролцсон төлөөлөгчдийн дунд үл ойлголцол үүсжээ.
Энэ талаар Б.Галсансүх “Би дөнгөж сая Чингэлтэй дүүргийн цагдаа дээр мэдүүлэг өгөөд ирлээ. Өмгөөлөгч Г.Батбаяр гэж хүн намайг 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийг өмгөөлж хамгаалж хэвлэлийн бага хурал хийсэн, ор үндэсгүйгээр гүтгэн доромжилсон гэж 50 сая төгрөг нэхэмжилж, эрүү үүсгэх гэж байгаа юм байна.
Ямар шалтгаанаар 50 сая төгрөг нэхэмжилж байгаа вэ гэвэл өмнө болсон /04.20/ хэвлэлийн бага хурлаар би 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдийг дарамталж болохгүй, тэднийг өмгөөлөх хуульч, өмгөөлөгч олдохгүй байна. Өмгөөлөгчид минь хамгаалж өгөөч гэж уриалсан. Энэ уриалга одоо болтол биелээгүй явна. Бүх юмыг хүмүүс зоосны нүхээр хардаг болжээ.
Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч хүнийхээ хувьд хэвлэлийн хуралд оролцсон биш сүүлдээ хэрэгтэн болж, мөнгө нэхэмжлүүлэх маягтай боллоо” гэсэн юм.
"өмгөөлөгчийн ёс зүйг уландаа гишгэсэн этгээдүүд Монголд маань үзэгдэх боллоо"
Гэрэл зургийг MPA.mn
Т.Галсан “Өмгөөлөгч гэдэг үг бол өмөг түшиг болох, өмөөрөх, ядарсанд туслах гэсэн сайхан ариун гэгээн үг юм. Тийм ариун үйл хэрэг хийдэг хүнийг өмгөөлөгч гэдэг.
Хуулиар өвч зэвсэглэчихээд эргээд хулгайч дээрэмчин, хамаг үл бүтэх хэргийн эздэд хуулийн туслалцаа үзүүлж, бүх хэргийг үндэсгүй болгох хичээл зааж, дундаас нь мөнгө авч байгаа өмгөөлөгчийн ёс зүйг уландаа гишгэсэн этгээдүүд сүүлийн үед гадаадад төдийгүй Монголд маань үзэгдэх боллоо.
29 дүгээр сургуулийн захирал бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог гэж байгаа нь юу ч сургаж чадаагүй, ойлгуулж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр.
Нөгөө талаар биеэ хамгаалах, илэрхийлэх чадваргүй хүүхдүүдийн хэрэгт өөрсдийгөө хаацайлж байгаа захирлын талд өмгөөлөгч зогсож байна гэдэгт би үнэхээр ичиж, эвгүй санагдаж байна” гэв.
"Б.Галсансүх бидэнд санхүүжилтээр тусалсан учраас хэвлэлийн бага хурлаа хийж чадсан"
Гэрэл зургийг MPA.mn
Т.Цэдэнбал “Гуравдугаар сарын 27-нд сонсголгүй хүүхдүүд 50 жил дарагдсан зүйлийг гаргаж ирсэн. Энэ зүйлийг гаргаж, нийгмийн анхаарлыг татсаныхаа төлөө хүүхдүүдэд дарамт ирсэн зүйл гарсан. Хүүхдүүдэд ямар буруу байгаа юм бэ.
Шударга бус зүйлсийг өөрсдийнхөө дохионы хэлээр илэрхийлсэн. Дохионы хэл бол бидний эх хэл юм. Үнэн зүйлийг ил тод гаргаж ирсэн хүүхдүүдийг дарамталж байгаа нь буруу гэж хэлмээр байна.
Багш нар хүүхдүүдэд анхаарлаа хандуулж, цаашид яах вэ гэж хандах ёстой.
Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал дуусахгүй байна. Мөнгөтэй хүмүүс чадалтай байна. Б.Галсансүх надтай уулзаж, санхүүжилтээр тусалсанд нь би маш ихээр талархаж байгаа. Дөрөвдүгээр сарын 20-нд Б.Галсансүх бидэнд тусалсан учраас хэвлэлийн бага хурлаа хийж чадсан” гэв.
Тэдний зүгээс 29 дүгээр сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар тууштай тэмцэх бөгөөд ёс зүйгүй үйлдэл гаргаад буй өмгөөлөгч, албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг шаардана гэдгээ ийнхүү мэдэгдлээ. | https://ikon.mn/n/108e |
108f | ӨМӨЗО-той хар тамхи, мансууруулах бодис, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллахаар санал нэгдэв | ikon.mn | 05/10/2017 13:04:00 |
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-нд айлчлав. Энэ үеэр Хөх хотод Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Төв удирдах газар болон тус газрын Сүлжээний аюулгүй байдлын ерөнхий газартай танилцлаа.
Түүнчлэн Шинжлэх ухаан техникийн мэдээллийн ерөнхий газар, Хөх хотын Цагдаагийн газрын Хилээр орж гарах газрын үйл ажиллагаатай танилцлаа.
БНХАУ-ын хувьд нийт хот суурин газрынхаа 80 орчим хувийг бүрэн камерын хяналтад оруулсан бөгөөд энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд томоохон хувь нэмэр оруулж байааг хэлж байлаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ӨМӨЗО-ны дэд дарга, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Минтэй уулзах үеэр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх, интернэт сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах чилэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгтэй байв.
Мөн өдөр БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчдийг ӨМӨЗО-ны дарга Ли Жихэнь хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/108f |
108g | "Зам тээврийн ослоос шалтгаалах нас баралт, өвчлөлийг бууруулах боломж бидэнд бий" | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/10/2017 13:18:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа талаар Замын цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.
НҮБ-аас хоёр жил тутамд нэг удаа, долоо хоногийг тодорхой уриатайгаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын өдрүүд болгон зарладаг.
Энэхүү үйл ажиллагаанд манай улс дөрөв дэх жилдээ нэгдэн, “Хурдаа хас, амь насаа аваръя” гэсэн уриатайгаар үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.
"1 км/цаг хурдыг багасгахад нас баралтын тоог 5-6 хувиар бууруулах боломжтой"
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Нэгдсэн Үндэсний Байгууллагаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагаагаар зам тээврийн аюулгүй байдлыг хангаж, ослыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авна.
Ялангуяа зам тээврийн осол манай улсын хүн амын нас баралт, өвчлөлийн гол шалтгаан болдог. Нас баралт, өвчлөлийг бууруулах боломж гарц бидэнд бий.
1 км/цаг хурдыг багасгахад нас баралтын тоог 5-6 хувиар бууруулах боломжтой байдаг юм байна.
Гэрэл зургийг Mpa.mn
ЭМЯ-наас эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр бусад яам, салбар байгууллагуудтай хамтран, үр дүнд хүрэх зорилт тавин ажиллаж байна” гэв.
Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар 107,559 хүн гэмтэж, 2,431 хүн нас барсан бөгөөд бүртгэгдсэн осол гэмтлийн 16 хувь нь зам тээврийн ослын шалтгаантай осол гэмтэл байна.
Харин 2017 оны нэгдүгээр улиралд нийт 27,763 осол бүртгэгдсэнээс 3,160 нь буюу 11.4 хувь нь зам тээврийн ослын шалтгаантай байсан бөгөөд 84 хүн зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирсон байна.
Уг долоо хоногийн үйл ажиллагааны хүрээд
ХСИС-ийн 300 сонсогч нарт “Замын аюулгүй байдлын хангах 7 хоногийн хүрээнд сургалт хийх,
Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нарт сургалт мэдээлэл хийх,
ЕБС-ийн захирал нарт “Замын аюулгүй байдлын хангах 7 хоногийн хүрээнд сургалт хийх,
Нийтийн тээврийн жолооч нарт хуваарийн сургалт хийх,
1,000 Өсвөр үе залуучуудын флаш моб бүжиг, жагсаал цуваа зохион байгуулах,
Гудамж.зам талбай, уулзварууд ХСИС 300 сонсогч нар мэдээлэл сурталчилгаа хийх,
Олон нийтийн сүлжээгээр Замын аюулгүй байдлын 7 хоногт нэгдэх үйл ажиллагааг эхлүүлэх,
21 аймаг 9 дүүрэг Замын аюулгүй байдлын 7 хоногийг талаар мэдээлэл өгөх,
Нийтийн тээврийн автобусанд Замын аюулгүй байдлын 7 хоногийн талаар уриа бүхий баннер байршуулах,
Хотоос гарах товчоонуудад Хурд хэтрүүлэхээс сэргийлсэн самбар байршуулах,
Замын аюулгүй байдлын 7 хоногийн талаар мэдээллийн суваг ашиглан олон нийтэд мэдээлэл түгээх,
Олны танил Gee / Мөнх-Эрдэнэ оролцуулсан хурд хэтрүүлэхээс сэргийлсэн шторк хийж, түгээх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.
| https://ikon.mn/n/108g |
108h | Ө.Төмөр: 116-р сургуулийг холбогдох газрууд нь шалгаж өгөхийг хүсэж байна | А.Үлэмж, iKon.mn | 05/10/2017 13:24:00 | Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн зарим сурагч өнөөдөр өглөө хичээл хаялаа.
Хүүхдүүдийн хэлж буйгаар, багш нарын мэдлэг боловсрол, ёсзүйг дээшлүүлэх, түүх, нийгмийн багш Д.Сарантөгсийг эргүүлэн ажилд нь оруулж өгөөч гэсэн шаардлагыг сургуулийн удирдлагад тавьсан боловч хүлээж аваагүй аж. Иймээс хичээл хаялт зарлахад хүргэжээ.
Гэрэл зургийг mpa.mn
Энэ талаар 116-р сургуулийн дотуур байрны багш С.Гэрэлмаа "116-р сургууль дээр өнөөдөр хүүхдүүд өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэсэн. Багш нар бид хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байна. Манай сургуульд ажиллаж байсан Н.Сарантөгс багш хамт олондоо мэдэгдэлгүй хэвлэлийн бага хурал хийснээс эхлэн энэ асуудал өрнөсөн.
Мөн өнгөрсөн жил Монголын Үндэсний Хараагүйчүүдийн холбооноос манай сургуульд сурах бичиг хэвлэж өгнө гээд төсвөөс 100 сая төгрөгийг авсан юм байна лээ. Үүний 50 саяд нь есдүгээр ангийн сурах бичиг манай сургуульд нийлүүлсэн байгаа. Харин манай сургууль бусад ЕБС-г бодвол хүүхдийн тоо цөөхөн. Нэг анги 6-8 хүүхдийн анги дүүргэлттэй. Гэтэл энэ жилийн хувьд есдүгээр анги байхгүй. Тиймээс тэрхүү сурах бичиг одоогоор ашиглагдахгүй байгаа юм. Энэ мэт хэд хэдэн асуудлаас болж хүүхдүүд хичээл хаялт зарлаад байгаа" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Харин Эцэг эхийн төлөөлөл Ө.Төмөр "116-р сургуульд манай хүүхэд сурдаг. Тус сургуулийн цөөн хэдэн хүүхдүүд тэмцэл хийж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тиймээс энэ асуудлыг холбогдох, шалгадаг газрууд нь шалгаад хэвийн үйл ажиллагааг нь явуулж өгөхийг хүсэж байна" гэлээ. | https://ikon.mn/n/108h |
108i | Д.Ганбат: Улаанбаатар-Дарханы замд осол аваар илүү бүртгэгддэг гэсэн судалгаа гарсан байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/10/2017 13:35:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэвлэлийнхэнд тайлбар өгсөн юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай замууд ашиглалтад орсноор цаг хугацаа, зардал мөнгө хэмнэж байгаа.
Гэвч хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах соёл алдагсанаас болж хүний амь нас хохирох явдал гарсаар байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замд амралтын өдрүүдээр осол аваар илүү бүртгэгддэг гэсэн судалгаа гарсан байна.
Зам, тээврийн хөгжлийн яам энэ чиглэлийн замыг хавраас эхлэн дөрвөн урсгалтай, цемент бетонон хучилттай болгож, шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Нөгөө талаас манай улсын нийт тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь баруун талдаа хүрдтэй байна. Бид энэхүү үзүүлэлтийг багасгах бодлого баримталж ажиллана” гэв. | https://ikon.mn/n/108i |
108j | "Приус 20" маркийн машин шатжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/10/2017 13:36:00 |
Баруун дөрвөн замын орчимд өнөөдөр машин шатжээ.
Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын газраас тодруулахад "Чингэлтэй дүүргийн 2-р хороо Баруун дөрвөн замын уулзвар орчимд машин шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын газарт 12:40 цагт ирсэн.
Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж галыг бүрэн унтраагаад байна.
"Приус 20" маркийн машин бүрэн шатсан. Дотор нь хүн байгаагүй учир гэмтэж бэртсэн хүн байхгүй.
Гал гарсан шалтгаан одоогоор тогтоогоогүй байна" гэсэн мэдээллийг өглөө. | https://ikon.mn/n/108j |
108k | УИХ-ын эмэгтэй гишүүд Канад Улсад ажлын айлчлал хийлээ | ikon.mn | 05/10/2017 14:00:00 |
Монгол Улсын Их Хурлын Монгол-Канадын парламентын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа нар тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийв.
Энэхүү ажлын айлчлал нь 2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канадын парламентын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд олон жилийн парламентын ардчиллын түүхтэй Канадын парламентын Нийтийн танхим, Сенатын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой болсон юм.
Айлчлалын үеэр УИХ-ын гишүүд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Жэофф Рэганд бараалхлаа.
Канадын парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатын гишүүн Жозеф Дэй болон бүлгийн гишүүд, Нийтийн танхимийн Хүний хөгжил, нийгмийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Брайн Мэй, дэд дарга Брижитт Сансури, Канадын Гадаад хэргийн яамны Хойд Ази болон Далайн орнуудын газрын ерөнхий захирал Сара Тэйлор зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.
Монгол Улсын гуравдагч хөршүүдийн нэг Канад Улс манай орны ардчилал, хүний эрх, хөгжлийг ямагт дэмжиж ирсэнд УИХ-ын гишүүд талархал илэрхийлж, өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн, УИХ-ын гишүүд Канадын Онтарио мужийн парламентын гишүүдтэй Торонто хотноо уулзалт хийж, мужийн парламентын үйл ажиллагаатай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| https://ikon.mn/n/108k |
108l | Хагас, бүтэн марафон гүйлтэд оролцогчдод өгөх зөвлөмж | ikon.mn | 05/10/2017 14:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Тавдугаар сарын 20-ны өдөр “Улаанбаатар марафон-2017”-ын нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.
Марафон гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр, 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд дунд болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.
Мөн сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангиллаар гурван зайд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан Хагас, бүтэн марафон гүйлтэд оролцогчдод өгөх зөвлөмжийг хүргэж байна.
Хэрэв та зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.
Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжийг анхаараарай.
Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох
Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах
Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух
Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох
Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух
Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно
Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх
Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх
Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар | https://ikon.mn/n/108l |
108m | ФОТО: Ерөнхийлөгчийг огцруулах цуглаан | Г.Мөрөн, iKon.mn | 05/10/2017 14:35:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хүсэлтэй байгаа иргэд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгууллаа.
Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах иргэдийн гарын үсгийг цуглуулах, ерөнхийлөгчийн найман жилийн үйл ажиллагаанд дүн тавих ажил үргэлжилж, 5,000 гаруй иргэний саналыг цуглуулаад байгаа юм.
Энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаанд "Дархан Монгол" нэгдэл, Ард Түмний Онц Түр зөвлөл, "Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг","Ноён уулаа аваръя" зэрэг хөдөлгөөнийхөн нэгдсэн байна.
Фото сурвалжлага
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/108m |
108n | Татварт тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийнэ | ikon.mn | 05/10/2017 14:28:00 |
Татварын хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлт, цахим тайлагнал, татварын хууль тогтоомжыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар Татварын ерөнхий газрын холбогдох газар, хэлтсийн дарга, ахлах байцаагчид татвар төлөгчидтэй хэлэлцэж, санал солилцоно.
Хэлэлцүүлэг 2017 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 10.00-12.00 цагт ТЕГ-ын 8 давхрын сургалтын танхимд болно
Оролцох хүсэлтэй татвар төлөгчид, мэргэжлийн холбоод,бизнесийн салбарын төлөөлөл 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Татвар төлөгчтэй харилцах газрын [email protected] цахим хаягаар бүртгүүүлэн 11-310750 утсанд хандан бүртгэлээ баталгаажуулна уу.
Оролцогсодын тоо хязгаартай тул зөвхөн бүртгэлээ баталгаажуулсан татвар төлөгчид хэлэлцүүлэгт оролцохыг анхаарна уу.
| https://ikon.mn/n/108n |
108o | Америкийн цөмийн хаягдал хадгалдаг хонгил нурж, түгшүүр зарлажээ | Р.Төмөр, ikon.mn | 05/10/2017 14:32:00 |
АНУ-ын Вашингтон муж улсад байрладаг цөмийн хаягдал агуулах хонгил нурж, олон зуун ажилчны амь нас эрсдэлд орсон байна.
Мягмар гарагийн өглөө болсон энэ ослын дараа ажилчдын зарим хэсгийг нүүлгэн шилжүүлж, заримыг нь хоргодох байранд хориод байгаа ажээ. Осол болсон Ханфордын Цөмийн Хадгалах газарт плутон үйлдвэрлэлтээс гарсан цацраг идэвхит хаягдлыг булсан байдаг юм. Цагаан ордонд энэ талаар мэдээлж, холбооны онцгой байдлын мэргэжилтнүүд ослын газар ажиллаж эхэлжээ.
Байгууламжийг шалгаж явсан ажилчид хонгил цөмөрч нурсан байхыг анх илрүүлсэн байна. Одоогоор хэр хэмжээний цацраг алдагдсан, хэчнээн ажилчин өртсөн нь тодорхойгүй байгаа гэнэ.
Ханфорд хотод байрлах энэ байгууламж нь 70 жилийн өмнөөс Америкийн цөмийн зэвсэгт зориулсан плутоны үйлдвэр байжээ. Одоо газар дор 177 контайнер хаягдал хадгалагддаг. АНУ-ын эрчим хүчний департмент саяхан хувийн компанитай $110 тэрбумын төсөл эхлүүлж, агуулахыг цэвэрлэх ажиллагааг эхэлсэн юм байна.
Ослоос өмнө эндээс хортой бодис ялгарч байсан ба өнгөрсөн жил гэхэд 61 ажилтан хордсон байна. Энэ байгууламжийг мэргэжилтнүүд “Америкийн хамгийн хортой газар”, “дэлбэрэхээ хүлээж буй газар доорх Чернобыль” зэргээр нэрлэдэг ажээ.
Олон жилийн турш холбооны засгийн газар энэ байгууламжийг аюулгүй болгохоор анхаарлын төвдөө байлгаж байв. 1980 оноос хойш плутоны үйлдвэрлэл энд явуулаагүй ба 1989 оноос цэвэрлэх ажиллагаа эхэлсэн гэдэг.
Ханфорд бол Вашингтон мужийн өмнөд хэсэгт, Сиэтл хотоос 320 орчим километр зайнд байрладаг хөдөө аж ахуйн жижиг хот юм.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/108o |
108p | "УЛААНБААТАРЫН ХАВАР 2017" их наадамд 1,000 гаруй уран бүтээлч оролцоно | ikon.mn | 05/10/2017 15:15:00 |
Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр "УЛААНБААТАРЫН ХАВАР 2017" олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
"Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлсэн үгэндээ “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно.
Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” хэмээн онцолсон юм.
"Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо" нь 2005 оноос Найрал дууны их наадмыг "Хаврын баяр" нэртэйгээр есөн удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Анхдугаар их наадамд:
УДБЭТ,
ЦДБЭЧ,
ХЦДБЧ,
СУИС,
МУБИС,
СИТИ дээд сургууль,
Хөгжим, бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид,
ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу,
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид,
Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм,
БНСУ-ын "Тэнгэрийн дуу" найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1,000 гаруй уран бүтээлч оролцож байна.
Хүүхдийн найрал дууны тоглолт өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар чуулгын байранд, Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт тавдугаар сарын 11-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Олон улсын наадмын Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа тавдугаар сарын 12-нд тус тус болох юм.
Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/108p |
108q | ФОТО: Төв талбай дахь инновацийн бүтээлүүд | А.Төгөлдөр, iKon.mn | 05/10/2017 15:43:00 |
Гэрэл зургийг mpa.mn
"Монголын инновацийн 7 хоног-2017" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн өнөөдөр Д.Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, инновацийн төв, лаборатори зэрэг өндөр технологийн төлөөлөл болох 50 гаруй байгууллага оролцож байна.
Art буюу урлагийн инноваци, social буюу цахим инноваци, санхүүгийн инноваци, хөрөнгө оруулалтын инноваци чиглэлээр бүтээл, бүтээгдэхүүнээ энд дэлгэжээ.
Өнөөдрийн байдлаар Шинжлэх ухаан технологийн сан, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт 2,000 гаруй оюуны бүтээл, патент бүртгэлтэй байдаг.
Инновацийн үзэсгэлэнгийн үеэр төр хувийн хэвшил, монголын томоохон аж ахуйн нэгжүүд юу авахыг хүсч байна вэ, ямар инноваци хүсч байна вэ гэдгийг олж мэдэх боломжтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна.
“Монголын инновацийн долоо хоног-2017” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Үйлдвэрлэл инновацийн газар ажиллаж байгаа аж.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/108q |
108r | Нийгмийн маркетинг 2017 форум болно | СУРТАЛЧИЛГАА | 05/10/2017 16:10:00 |
Монголын маркетингийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тогтоогч, хамгийн анхны мэргэжлийн байгууллагуудын нэг болох Монголын Маркетингийн холбооноос “Нийгмийн Маркетинг 2017” форумыг 2 дах жилдээ зохион байгуулах гэж байна.
“Үнэт зүйлсээ хуваалцъя” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү форумын зорилго нь байгууллагуудын үйл ажиллагааг нийгмийн хариуцлагатай болгох, түүгээрээ дамжуулан нийгмийн маркетинг хийж, өрсөлдөгчдөөсөө ялгарах, нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэх нийгмийн энтерпрайзыг хэрхэн байгуулж, удирдан ажиллах болон филантропиг жинхэнэ утгаар нь хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох юм.
Форумын агуулга нь дараах үндсэн 4 сэдвээс бүрдэнэ.
Байгууллагын Нийгмийн Маркетинг (Corporate Social Marketing): Нийгэмд тулгарч буй тодорхой асуудалд төвлөрч, түүнийг шийдэх замаар байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилж буй хэлбэр юм.
Байгууллагын Нийгмийн Хариуцлага (Corporate Social Responsibility): Дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон байгаль орчны тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдаж байгууллагын дээд түвшний стратеги, эрхэм зорилго, үнэт зүйлээс эхлээд энгийн үйл явц хүртэлх бүх босоо болон хөндлөн чиглэлүүдэд байгууллагын нийгмийн хариуцлагатай байх бодлогыг хэрэгжүүлэх туха ойлголт юм.
Филантропи (Philanthropy): Амжилттай явж байгаа бизнесийн байгууллагууд нийгэмд тулгамдаж байгаа тодорхой нэг асуудалд шийдэл гаргаж, бизнесийн ашгаасаа сан бүрдүүлээд, төрийн бус байгууллага байгуулан ажиллах замаар асуудлыг углуулгаар нь шийддэг харьцангуй шинэ ойлголт.
Нийгмийн Энтэрпрайз (Social Enterprize): Энэ чиглэлийн компани дотроо “ашгийн төлөө” ба “ашгийн бус” гэсэн хоёр төрөл байна. Ашгийн төлөө байгууллага нь бизнесийн үйл ажиллагаа явуулж, түүнээсээ олсон ашгаа бүхлээр нь буюу хэсэгчилэн нийгмийн сайн сайханд зарцуулдаг. Хоёр дах төрлийн хувьд, бизнесийн анхны модель нь нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг. Тэд ашигтай ажиллаад ашгаа өөрсдөө авч болно.
Нийгмийн хариуцлагатай байна гэдэг нэг талаас бизнесийн боломж, нөгөө талаас нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх гол түлхүүр юм. Түүнчлэн, өнөө үед бүтээгдэхүүнүүд үнэ ба чанараараа ялгарахаа бараг байсан. Тиймээс брэндийг бусдаас ялгарахад нь нийгэмд тулгарсан асуудлыг шийдэж, нийгмийн хариуцлагатай байсан нь тус болдог буюу худалдан авагчид, хэрэглэгчид нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, компани, байгууллагуудыг сонгох, дэмжих хандлага өндөр байдаг учир байгууллагын нийгмийн маркетингийг хэрэгжүүлэх нь зөвхөн нийгэмд ч бус байгууллагад ч үр ашигтай билээ.
Уншигч та Нийгмийн Маркетинг 2017 арга хэмжээнд оролцохоор бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.
Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
| https://ikon.mn/n/108r |
108s | Япончууд “богино банзалтай гэрийн туслагч” робот бүтээжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/10/2017 16:22:00 |
Хүмүүс iPhone утасныхаа Siri туслагчтай ярилцахдаа түүнээс найз залуутай эсэхийг асуухад булзааруулж, ярианы сэдвийг өөр зүгт хандуулдаг билээ.
Тэгвэл Японы Vinclu Inc. компани энэ дутагдлыг нь нөхсөн гэрийн робот туслагч бүтээжээ. Хикари Азума хэмээх нэртэй, богино банзал бүхий аватар нь эзэнтэйгээ ярилцаж, өглөө сэрээж, гэрлийг нь асааж өгдөг. Ажил дээрээ байхад нь мессэжээр харилцаж, гэртээ ирэхэд нь мэндэлж угтдаг.
Түүний үнэ нь 300,000 иен ($2,600) юм байна.
Өнөөдөр Amazon, Google зэрэг технологийн компаниуд дуу хоолойгоор удирддаг айл өрхийн туслагч роботуудыг зах зээлд гарган өрсөлдөж эхэлсэн. Гэвч Vinclu компанийн үүсгэж байгуулагч Минори Такечигийн үзэж байгаагаар тэдгээр бүтээгдэхүүн нь хэтэрхий техник суурьтай, хатуу ажиллагаатай гэнэ. Харин Такечигийн үзэж байгаагаар хүний дижитал туслагч нь эзэнтэйгээ сэтгэл зүйн дотно харилцаа тогтоож, дулаан уур амьсгал бүрдүүлж байх ёстой ажээ.
29 настай Такечи “Миний үзэж байгаагаар хүмүүс өдөр тутмын амьдралаа өөрийн дуртай, зохиомол дүрийн баатартай хуваалцдаг байх ёстой” гэж тайлбарлаж байна. Түүний бүтээсэн Хикари Азума нь GateBox хэмээх төхөөрөмжийн шилэн цилиндр дотор холограм хэлбэрээр ажилладаг.
Түүнтэй сээтэгнэсэн ч болно. Гэр бүлгүй ганц бие хүн ам нэмэгдэж байгаа Японд ийм бүтээгдэхүүн эрэлттэй байна гэж зохион бүтээгчид нь үзжээ.
Тэд бас төрөл бүрийн аватараас сонголтоо хийдэг болгох юм байна.
Vinclu ганцаараа ийм бизнес санаачлаагүй. Groove X компани мөн ийм бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа ажээ.
2015 онд 20 сая иений хөрөнгө оруулалт босгон Vinclu компани байгуулагдсан байна. Тэдний анхны хөрөнгө оруулагчдын дотор Софтбанк компанийн үүсгэн байгуулагч Масаёши Соны дүү Тайзо Сон байгаа гэнэ.
Сүүлд тэдний компанийн гол хувьцааг Японы хамгийн том мессэнжэрийн компани Line Corp худалдаж авсан байна.
Такечи 10 настайдаа ээжийгээ даган Африкийн Малави улсад хоёр жил амьдарсан юм. Малариа тахалтай тэмцэх засгийн газрын ажлаар очсон ээжийнхээ эзгүйд тэрээр хүмүүстэй хэл ойлголцохгүй тул зөвхөн Покемон тоглоомтой цагийг өнгөрөөдөг байсан нь өнөөдрийн бизнесийг босгох санаа болж өгсөн гэнэ.
Эх сурвалж: Japan Times | https://ikon.mn/n/108s |
108t | ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн сүүн шүдийг арчлахын учир | ikon.mn | 05/10/2017 16:40:00 |
Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм.
Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал:
Ойр ойрхон уйлагнах, уцаарлах
Бага зэрэг халуурах
Хацар нь үл мэдэг улайж, шүлс нь гоожих
Хоол эсвэл хөхөө хөхөө болих
Өтгөн бага зэрэг шингэрэх
Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх
Шүд шүдлэж байгаа талын чихийг нухлах зэргээр илэрнэ.
Сүүн шүд шүдлэх хугацаа
Хүүхдийн 8-12 сартай байх үед анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 25-33 сартайд нь бүрэн ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд), доороо 10 шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд) зэрэг нийт 20 шүдтэй болсон байна.
Хүүхдийн 7-8 настайд эхний буюу байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх бөгөөд цаашид 13 нас хүртэл солигдож эхэлнэ. Энэ үед нь эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь, ихэнх хүмүүсийн дунд “Хүүхдийн сүүн шүд унаж дуусахад л дараагийн ясан шүд гардаг” гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл 5-7 настай үед нь хүүхдийн амны хөндийн хойд талд насан туршид нь байх хамгийн чухал шүд гэгддэг “Их араа” шүд ургасан байдаг юм.
Яагаад сүүн шүдийг хамгаалах ёстой вэ?
Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд өвчлөлийн явцад хүүхэд ундууцаж, тайван бус байдалтай болдог.
Өвдөж цоорсон шүд бусад сүүн шүд болон ясан шүдэнд цоорлын халдварыг дамжуулдаг. Ингэснээр халдвар авсан сүүн шүд болон байнгын шүд цоорно гэсэн үг.
Цоорсон сүүн шүдийг эмчлэхгүйгээр авахуулсан тохиолдолд араанууд нь урагшаа түрж ургах бөгөөд ясан шүд ургах зай багассанаар байнгын шүд далий мурий, давхар гэх мэтчилэн хэвийн бус, гажигтай ургаж эхэлдэг.
Хүүхдийн шүдийг унах хугацаанаас нь өмнө авахуулсанаас болж зарим үсгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг. Шүдний гаж буруу хөгжлөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд гардаг байна. Үүнд:
Орсгой зуулт
Шаамий зуулт
Зөрмөл зуулт
Заалхай зуулт
Гүн зуулт зэрэг үүсдэг.
Тиймээс хүүхдийн сүүн шүдийг багаас нь зөв арчилж, байнгын арчилгааны хэвшил дадалтай болгох нь чухал юм.
Сүүн шүдийг цоорлоос хамгаалах аргууд
Хүүхдийн сүүн шүд найман сартайгаас /зарим тохиолдолд хүүхдийн онцлогоос шалтгаалан эрт болон хожуу үед нь цухуйна/ эхлэн ургадаг бөгөөд энэ үедээ хүүхэд хөхөө хөхөж байдаг тул өдөр шөнөгүй хөхүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь, хөхний сүүнд шүдний цоорол үүсгэдэг нян их хэмжээгээр агуулагддаг байна.
Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд шүд цоорлын нянг халдварлуулдаг. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьж өгнө гэсэн үг.
Бага насны хүүхдэд чихэр агуулсан зүйлийг бага өгөх хэрэгтэй. Учир нь, хүүхдийн шүд цоороход чихэрлэг зүйлс гол нөлөөг үзүүлдэг байна. Хэрвээ хүүхдэд чихэрлэг зүйл өгөхөөр бол, хоолны дараа өгөх нь шүд цоорол үүсэх эрсдэлд бага өртдөг. Чихэр, печень зэрэг чихэрлэг болон зөөлөн чанарын хоол хүнс идүүлэх нь хүүхдийн шүлсийг өтгөрүүлж, шүдэнд илүү их нян хуримтлагдан үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг.
Хүүхдэд зажлууртай хатуу ааруул, ээзгий, алим, лийр идүүлж эрүүний булчинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэснээр шүлсний ялгарлыг сайжруулж, шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.
Өдөрт шүдийг 2-3 удаа тогтмол угааж хэвших. Хэрэв угаах боломжгүй тохиолдолд хоол идсэний дараа амаа усаар зайлах хэрэгтэй.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар | https://ikon.mn/n/108t |
108u | Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч хамгийн түрүүнд Хойд Солонгост айлчлахад бэлэн гэж мэдэгдлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/10/2017 16:48:00 |
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өчигдөр ялалт байгуулсан Мүүн Жэ Ин өнөөдөр тангараг өргөж, ажилдаа оржээ.
Тэр ажлын эхний өдрөө хийсэн мэдэгдэлдээ хамгийн түрүүнд Хойд Солонгост зочлоход бэлэн байгаагаа зарласан байна.
Трампын засаг захиргаа сүүлийн хугацаанд Хойд Солонгосын эсрэг хатуу арга хэмжээнүүд авч байгаа бол хүний эрхийн хуульч асан, либерал Мүүн Жэ Ин Пёньянтай илүү аядуу зөөлөн бодлогоор харилцахыг чухалчилдаг юм.
Үүнээс гадна Мүүн нутагт нь байрлуулаад байгаа THAAD пуужингаас хамгаалах системийн асуудлаар АНУ ба Хятад улсуудтай “нухацтай хэлэлцээр” хийнэ гэж мэдэгдсэн байна.
Мүүн Жэ Ин “Хэрвээ шаардлагатай бол би Вашингтон руу даруй нисэхэд бэлэн” гээд “Бээжин, Токио, бүр Пёньянд очиход ч бэлэн” гэжээ.
Томоохон хэвлэлүүд түүнийг манай дэлхийн хамгийн хүнд хэлэлцээр хийх хүн гэж цоллож байгаа. Түүний хувьд өөрийн улс орноос гадна Хойд Солонгос, Хятад, Япон, АНУ зэрэг улсуудын эрх ашгийг тэнцүүлэх хэрэгтэй болж байгаа юм.
Гадаад бодлогоос гадна Мүүн Жэ Инд сүүлийн хагас жил орчим хугацаанд Пак Гын Хэгийн авлигын дуулианаас болоод хуваагдаад байгаа улс орноо нэгтгэх хэцүү даалгавар оногдож байна.
64 настай Мүүн ялалтынхаа дараа үг хэлэхдээ “Би бүх Солонгос хүний, тэр дотроо надад санал өгөөгүй хүмүүсийн ч ерөнхийлөгч болно” гэж мэдэгдсэн юм. Дипломат эх сурвалжуудын мэдээлж байгаагаар шинэ ерөнхийлөгч өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихаар төлөвлөжээ.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнд өнөөдөр баяр хүргэж, харилцан ойлголцлын үндсэн дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. THAAD системийг суурилуулсан нь Өмнөд Солонгосын хамгийн том худалдааны түнш Хятад улстай харилцах харилцаанд хүндрэл учруулаад байгаа юм.
Тиймээс Мүүн Жэ Инд хийх ажил их байгаа ба тэр үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, элдэв ёслол хүндлэлийн арга хэмжээгүйгээр яаралтай ажилдаа оржээ.
Эх сурвалж: AFP
| https://ikon.mn/n/108u |
108v | Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганыг хойшлууллаа | А.Төгөлдөр, iKon.mn | 05/10/2017 17:03:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзжээ. Уулзалтын үеэр энэ сарын 18-19-нд хийхээр товлоод байсан Эдийн засгийн чуулга уулзалтыг хойшлуулсан байна.
Тэрбээр чуулганыг хойшлуулах гурван үндэслэлээ:
Нэгдүгээрт, “Засгийн газраас ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр эцэслэн дуусч, хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхой болохыг хүлээе. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар юуг голчилж ярих, Монгол Улс эдийн засгийн ямар бодлогыг яаж хэрэгжүүлэх нь тодорхой болно.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн байгаа энэ үед чуулганыг улс төр давамгайлсан, үр дүн багатай болгох магадлалтай. Эдийн засгийн асуудлыг ямар ч улстөргүйгээр ярих хэрэгтэй.
Гуравдугаарт, Эдийн засгийн чуулганыг илүү үр дүнтэй зохион байгуулахын тулд өмнөх чуулгануудын зөвлөмж, үр дүнг эргэж ярих, алдаагаа олж харах хэрэгтэй байна.
Энэ чуулган үр дүнгээ өгдөг байсан бол эдийн засаг өнөөдрийнх шиг унахгүй, иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй л байсан.
Хэдэн хүн цуглуулж, гадна дотноос зочин уриад ямар нэгэн хурал цуглаан хийж болно, хамгийн гол нь үр дүн л хэрэгтэй байна хэмээн тайлбарлажээ.
Ингэснээр жил бүр болдог Эдийн засгийн чуулган тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. | https://ikon.mn/n/108v |
108w | Үеэс үед өвлөгдөх үнэ цэнэтэй хөрөнгө | СУРТАЛЧИЛГАА | 05/11/2017 08:59:00 | Монгол Улсын барилгын мэргэшсэн байгууллага “Гангар Инвест" ХХК-ийн 25 жилийн тэргүүн туршлага, Япон улсын тэргүүлэх зэргийн архитектур Кобаяшигийн төлөвлөлт, концепци, Монгол улсын инженерүүдийн мэдлэг, ур чадварт түшиглэн “UB CENTRAL RESIDENCE” өндөр зэрэглэлийн орон сууц ашиглалтанд орлоо.
Тэргүүн туршлага, итгэл даах нэр хүндээр цогцлоосон
Эх орны гэгээн голомт, их хотын зүрхэнд сүндэрлэх “UB CENTRAL” төсөл нь төр, захиргааны байгууллагууд, нэр хүндтэй сургууль, цэцэрлэг, зоогийн газар, үзвэр үйлчилгээ болон томоохон худалдааны төвүүдтэй зэргэлдээ байршсан тул эрхэм та хүссэн үйлчилгээгээ цаг алдалгүй, нэг дороос авах боломжтой.
УИД, Хүүхдийн 100, Сант сургууль, Элит интернэйшнл, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль, Меркури, Саруул захууд, Улсын цирк, бүгд 5-10 минут алхах зайд байршина.
В1 ДАВХАР: Авто машины дулаан зогсоол
1 ДАВХАР: Худалдаа, үйлчилгээний төвүүд
2-15 ДАВХАР: 2-5 өрөө өндөр зэрэглэлийн орон сууц
16 ДАВХАР: Ногоон байгууламж, бичил цэцэрлэг
ЦАХИЛГААН ШАТ: Тус бүр 17 хүний багтаамжтай 4 цахилгаан шат
Өрөөний сонголт
Өрөө
Талбайн хэмжээ
2 өрөө
65 м2
3 өрөө
81 м2 - 113 м2
4 өрөө
120 м2 - 146 м2
5 өрөө
172 м2
Таны хүрээлэл, нэр хүндийн илэрхийлэл
- Хотын төвийн сор байршил
- Харагдах орчин
- Хүлээлгийн танхим, тохилог лоунж
- Консьерж үйлчилгээ
- Ногоон байгууламж бүхий ашиглалттай дээвэр
- 24 цагийн цахилгааны нэмэлт үүсгүүр Өргөн тагт, уналттай тааз
- Чанартай материал, брэнд тоноглол Хамгаалалтын цогц систем
- Өрхийн ухаалаг систем
Консьерж үйлчилгээ
Дээд зэрэглэлийн зочид буудлын жишигт нийцэхүйц уужим саруул хүлээлгийн танхим, тохилог лоунж, угтах үйлчилгээ
- Модерн загварын цэвэр тохилог орчин
- 24 цагийн ресепшин, харуул хамгаалалт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Дуудлагын жолооч, зогсоолд авто машин байрлуулах, авто угаалга
БИЗНЕС ҮЙЛЧИЛГЭЭ: Бизнес төв, бичиг хэргийн үйлчилгээ
ХҮРГЭЛТ, ОРШИН СУУГЧДЫН ҮЙЛЧИЛГЭЭ: Гэр цэвэрлэх үйлчилгээ, хими цэвэрлэгээ, индүүдлэг, дуудлагаар бараа, бүтээгдэхүүн, хоол хүргэх
Тав тухтай орчин, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний төв, харуул хамгаалалтын цогц шийдэл зэрэг гадна консьерж үйлчилгээг зэрэг олон шалгуурыг хангаж, оршин суугчидынхаа амгалан тайван амьдрах төгс орчныг бүрдүүлэхийн төлөө бид хичээн ажиллаж байна.
Орчин цагийн ажил хэрэгч хүмүүст энэхүү үйлчилгээ нь нэн тохиромжтой бөгөөд консьерж нь аливаа арга хэмжээ, дэлгүүр хоршоо, үзмэрийн талаархи мэдээ мэдээллээр хангахаас гадна захиалгын хоол хүргэх, хувцас угаалга, индүүдлэг хийх хими цэвэрлэгээ, гэрт дуудлагаар гэр цэвэрлэх, ачаа тээш, шуудан хүлээн авах илгээх зэрэг ажлуудыг гүйцэтгэж үйлчлүүлэгчийн үнэт цагийг хэмнэх юм.
НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ АШИГЛАЛТТАЙ ДЭЭВЭР
Орон сууцны дээврийн байгууламжийг зөөлөн хучилт, бичил цэцэрлэг, амарч салхилах саравч зэргээр тохижуулж, оршин суугчдынхаа тав тух, хэрэгцээнд нийцүүлэн цахилгаан шатыг дээврийн цэцэрлэгт зогсохоор төлөвлөж өгсөн.
Ногоон байгууламж бүхий ашиглалттай дээвэр нь орчныг сайн харах, дуу чимээ бага, тоос шороогүй, агаар сайтай тул гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрөөх нэгэн таатай бүс болно.
ХАМГААЛАЛТЫН ЦОГЦ СИСТЕМ
- Цахилгаан шатны цахим систем
- Видео домофон систем
- Дотуур холбооны систем
- 24 цагийн цахилгааны нэмэлт үүсгүүр
- Орчны болон орцны камерын хяналт
- Өрхийн ухаалаг систем FIBARO
Өнөөгийн өндөр зэрэглэлийн барилгын чухал шалгуурт чанартай материал, сайн хийцээс гадна аюулгүй байдал, хамгаалалтын системийг цогцоор шийдэж өгч оршин суугчиддаа илүү тав тухтай, аюулгүй орчныг мэдрүүлэх явдал зүй ̧соор орж байгаа билээ.
"FIBARO” БҮРЭН АВТОМАТ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Таны гэр бүлийн амар тайван, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
HOME CENTER LITE /HCL/
Удирдлагаар хангах хэсэг нь FIBARO-н иж бүрдлүүдийг нэгтгэн удирдах, гэрт болж буй үйл явцыг мэдээлэх, хянах үүрэгтэй.
Интернэттэй орчинд дэлхийн хаанаас ч гар утас, таблет ашиглан ухаалаг системийг хянаж, удирдах тул таны гэр бүлд амгалан, тайван байдлыг мэдрүүлнэ.
MOTION SENSOR
Мэдрэгч төхөөрөмж нь хөдөлгөөн, температур, гэрэл болон доргилт хэмжиж мэдэрдэг.
Гэр бүлийн гишүүдийг хөдөлгөөнөөр нь ялган мэдэрдэг тул гэрт хэн, хэн байгааг төвөггүйхэн мэдээлж, гадны хүн орж ирэх, зөвшөөрөлгүй гэрт нэвтрэх зэрэгт яаралтай дохио илгээнэ.
Мэдрэгчинд ацелерометр суулгасан учраас ямар ч хөдөлгөөнийг илрүүлэхээс гадна газар хөдлөлтийг маш сайн мэдэрдэг.
FLOOD SENSOR
Ус мэдрэгч нь ус алдах үед автоматаар ажиллаж удирдах системд дохио дамжуулдаг.
Ингэснээр Home Center 15 секундын дотор усны шугамыг хаах үйлдэл хийнэ.
Ус мэдрэгч төхөөрөмж нь өөр дээрээ байршил тогтоогчтойгоос гадна усны хамгаалалттай тул усан дотор байсан ч түгшүүрийн дохио дамжуулсаар байдаг.
SMOKE SENSOR
Галын дохио буюу утаа мэдрэгч нь удирдлагын төвд дуут дохио болон гэрэл анивчих замаар түгшүүрийн дохио илгээдэг.
Ингэхдээ галын дохио, утааны дохио хо ̧рыг ялгаж түгшүүрийг өөр өөрөөр өгнө. Шаардлагатай тохиолдолд гал командын түгшүүрийн дуудлага илгээхээс гадна бүх цахилгаан хэрэгслүүдийг тэжээлээс салгадаг.
Оптик мэдрэгч нь утаа дөнгөж гарч эхлэхэд мэдэрч, түгшүүр илгээдгээрээ давуу талтай.
RGBW CONTROLLER
Ухаалаг розетка нь цахилгаан зарцуулалтын байдал болон цахилгаан бараа, техник хэрэгсэл залгагдсан эсэхийг цаг алдалгүй мэдээлж, гар утаснаасаа унтраах, цагийн тохиргоо хийх боломжийг олгоно.
Таны эзгүйд хүүхдүүд тань олон цагаар зурагт үзэж, компьютерийн ард суух вий гэхээс санаа тань зовнидог бол RGBW Controller энэ бүх асуудлыг шийднэ. Уг төхөөрөмжийг нэмж захиалах боломжтой.
| https://ikon.mn/n/108w |
108x | "Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 05/10/2017 17:48:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:48 2017/05/10
Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.05.10/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
26-2-20-6-22-10 +40
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
1-8-3-5-5-9
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
2-9-2-1
2-р зэргийн хонжворын хариу:
7-6-8-4
3-р зэргийн хонжворын хариу:
5-8-2-2
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:27 2017/05/10
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.05.10/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/666336680218570/
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:48 2017/05/10
Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.05.10/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
26-2-20-6-22-10 +40
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
1-8-3-5-5-9
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
2-9-2-1
2-р зэргийн хонжворын хариу:
7-6-8-4
3-р зэргийн хонжворын хариу:
5-8-2-2
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/108x |
108y | Марко Пирэс: Оюу Толгой Рио Тинтогийн хамгийн өндөр технологи ашиглаж буй төсөл юм | Ч.Болортуяа | 05/11/2017 09:34:00 |
Гэрэл зургийг MPA.mn, Гүний уурхай төслийн захирал Марко Пирэс
“Сүүлийн үеийн залуус надад гоё гар утас байхад л дэлхий миний гарт байна гэж ярих нь бий. Өөр бусад зүйлс хэрэггүй мэт л санадаг. Гэтэл тэр хүний гар дээр утас очиход ямар хэмжээний үйл ажиллагаа явагддагийг ихэнх нь сайн ойлгоогүй л байна. Орчин үеийн амьдрал бол уул уурхайгүйгээр тогтох боломжгүй” гэж Оюу Толгой ХХК-ийн (ОТ) Гүний Уурхай төслийн захирал Марко Пирэс Австралийн Квийнсланд мужийн Рио Тинтогийн (РТ) салбарт Монголын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын эхэнд хэлэв.
Монголын сэтгүүлчид Австралийн уул уурхайн гол мужийн нэг Квийнсланд дахь хэд хэдэн уул уурхайн компаниудтай танилцаж, уулзалт зохион байгуулсан юм.
Квийнсланд мужийн хувьд л гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 7.2 хувийг буюу 21.6 тэрбум авст.долларыг УУ-н салбараас бүрдүүлж байна. Энэ мужид дам нөлөөгөөр 180 мянган хүн УУ-н салбарт ажиллаж байгааг тус мужийн Байгалийн нөөц баялаг, Уул уурхайн газраас мэдээлсэн юм.
Бидний танилцсан компаниуд дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа РТ багтаж, ОТ төслийн талаар өөрсдийн сонирхсон асуултад хариулт авах боломж бүрдсэн юм. Энэхүү уулзалтад зориулж ОТ-н Гүний уурхай төслийн захирал Марко Пирэс зорьж ирсэн байсан нь талархууштай байлаа.
Тэрбээр уулзалтын эхний хагаст РТ-гийн талаар танилцуулж төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон цөөн асуултад хариулт өгсөн юм.
РТ –гийн хувьд дэлхийн уул уурхайн компаниуд дундаа хөрөнгийн хэмжээгээр гуравт жагсаж байна. Тус корпораци байгуулагдаад 144 жил болж байгаа бөгөөд Австралид эдний нийт хөрөнгийн 49 хувь байрладаг ажээ.
Марко Пирэс 30 гаруй жил УУ-н салбарт ажиллаж байгаа бөгөөд “Австралийн хувьд УУ нь 100 гаруй жилийн түүхтэй. Сүүлийн 25 жилийн хугацаанд УУ-н үр шимийг Австрали улс эдэлж байгаа гэж би харж байна. Чили, Перугийн эдийн засгийн өсөлт ч мөн УУ-аас шалтгаалсан өсөлт” гэж байлаа.
РТ-гийн зөвхөн зэс, алмазны олборлолтыг гэхэд зургаан оронд явуулж байгаагийн нэг нь ОТ төсөл юм.
РТ 2016 онд нийт $4 тэрбумыг татвар, рояалтид төлсөн тухай компанийн 2016 оны тайланд дурдсан талаар бид мэдээлж байсан.
Татвар төлсөн улс орнуудаар нь авч үзвэл Рио Тинто:
Австралид $2.9 тэрбум,
Канадад $249 сая,
Монголд $210 сая,
Чилид $205 сая,
АНУ-д $102 сая,
Өмнөд Африкт $100 саяыг тус тус төлжээ.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид дэлхийн хэмжээний бизнесийг бүтээж, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 2016 онд бид Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж, болон бусад төлбөрт 210 сая ам.доллар төлж, үндэсний болон Өмнөговийн худалдан авалтад 279 сая ам.доллар зарцууллаа. Үүний зэрэгцээ бид тогтвортой хөгжлийн хөтөлбөр, санаачлагуудад үргэлжлүүлэн хөрөнгө оруулж байна” гэж тус компанийн 2016 оны тайланд дурдсан байна.
Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын жил бүрийн гаргадаг тайлангаас үзвэл ОТ төлсөн татвараараа нэгт, борлуулалтын орлогоороо нэгт, ажиллагсадын тоогоор хоёрт, хөрөнгийн хэмжээгээрээ 2016 оны санхүүгийн жилд Монгол Улсад хоёрдугаар байрт жагсаж байгаа ч ашгийн үзүүлэлт байхгүй учир “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн дараа жагсжээ.
График 1, 2016 оны Монгол Улсын топ 5 ААН
“ОЮУ ТОЛГОЙ БОЛ РИО ТИНТОГИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ, ХАМГИЙН ӨНДӨР ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ БУЙ ТӨСӨЛ”
“Зэс бол бидний бизнесийн томоохон чиглэл бөгөөд Монгол, Америк, Индонез, Чилид дэлхийн тэргүүлэх шилдэг ордыг эзэмшиж байна. Монгол, Индонез, Чилид түншлэлийн шугамаар орд газрыг эзэмшиж байгаа. АНУ-д бид BHP-тэй тогтоосон түншлэлээр үйл ажиллагаа явуулдаг” гэж ноён Марко Пирэс ярьж байлаа.
Ингээд тэрбээр сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.
- Ханбогд сумыг УУ дагасан хот болгох тал дээр танай байр суурь ямар байдаг вэ. Австралид жишээ нь, уурхай дагуулж хот байгуулах загвараас татгалзаж байгаа юм байна.
- 30 жилийн өмнө би уул уурхайн бизнест хөл тавьж байхад ямар арга барил баримталж байсан бэ гэхээр энэ орд газар зэлүүд нутагт байрлаж байна. Энэ орд газрын хажууд хот байгуулъя гээд л хот байгуулдаг байсан.
Маш том хотууд бий болсон. Ийм зүйлийг би өөрийн нүдээр харж байлаа. Уул уурхайн үйл ажиллагаа эхэлсэнээс л үүдэж нэг мэдсэн чинь 180 мянган хүн амтай хот бий болчихож байсан. Австралийн хувьд гэхэд хот хөгжүүлэх тал дээр тохиромжтой жишээ болж чадахгүй. 1970-аад онд нүүрсний орд газрыг дагасан хотууд бий болгож хөгжүүлсэн. Харин өнөөдөр энэ загвараасаа татгалзаж байна.
УУ дагасан хөгжлийн асуудалд маш их мэтгэлцээн ард түмний дунд явагдаж байдаг.
Рио Тинтогийн байр суурь биш хувь хүний хувьд би ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр ер нь хот хөгжүүлэх тал дээр иргэдэд сонголтыг нь өгсөн нь зөв болов уу. Хүн УУ –тай ойрхон амьдрахыг хүсч байна уу. Эсвэл маш гоёмсог далайн эргийн хотод амьдраад нисч очоод уурхай дээр ажиллаад буцаад гэртээ тухтай амрахыг хүсч байна уу гэдэг сонголтыг л өгөх хэрэгтэй.
Бидний хувьд ямар загварыг дагаж байгаа вэ гэхээр Ханбогдод бидний хэрэгцээг хангах ажиллах хүчин байхгүй байгаа учраас Даваа гарагийн өглөө манай мэргэжилтнүүд Улаанбаатараас нисч ирээд Баасан гараг хүртэл ажиллаад эргээд гэртээ харьдаг. Яг мэдлэг, ур чадварын хувьд бидний хэрэгцээ шаардлагыг хангасан хүмүүс Улаанбаатарт байдаг.
Хот хөгжлийн чиглэлээр Монгол Улс Австралийн загварыг хуулах боломжгүй. Бас нэг өөр улсын загварыг ч хуулах боломжгүй. Хамтарч ажиллаж байж л аль нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй.
Бидний бизнесийн гол чиглэл бол хот хөгжил мэдээж биш. Гэхдээ бид үйл ажиллагаагаа явуулахын тулд ард иргэдтэй яриа хэлэлцээ хийж хамгийн тохиромжтой хувилбарыг эрэлхийлдэг.
Уурхайн талбайгаас ердөө 30 км-ийн зайд Ханбогд сум байрлаж байгаа бөгөөд цаашдын хөгжлийн боломж асар их гэдгийг хэлмээр байна.
- Нислэгээс нислэгийн хооронд ажиллаж, амьдарч байгаа Монгол ажилчдын нөхцөл байдалд судалгаа хийсэн байдаг болов уу?
- Ажилчдынхаа дунд сэтгэл ханамжийн судалгааг бид байнга хийдэг. Одоогийн байдлаар манай ажилтнуудын маань сэтгэл ханамж маш өндөр байгаа учир бид системчилсэн судалгааг хийгээгүй байна.
Харин бид яг ямар ажлын байрыг ОТ талбай дээр ирж хийх ёстой вэ гэсэн судалгааг хийж байна. Улаанбаатарт байгаа оффисын ажилтнуудын маань хийх боломжтой ажлыг заавал бид ОТ руу нисч очиж хийх шаардлагагүй. Энэ талаас нь бид судалгааг хийж байна.
- ОТ блокчлон олборлох аргаар олборлолтоо хийх гэж байгаа анхны уурхайнуудын нэг. Энэ аргаар ажиллах нь ижил төстэй уурхайнуудаас зардлаа хэр хэмжээнд хэмнэх боломжтой вэ?
- Блокчлон олборлоно гэдэг гүний уурхайн олборлолтын нэг төрөл юм. Гурван долоо хоногийн өмнө би Монголын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны ажлын хэсгийнхэнд энэ олборлолтын талаар танилцуулсан. Гол санаа нь юу гэхээр олборлолтоо эхлэхээс өмнө нэвтрэх ёстой бүх гарцуудаа хийчихдэг юм.
Энэ аргыг хэрэглэсэн тохиолдолд эхний хөрөнгө оруулалт их өндөр байдаг. Яагаад гэхээр хүдрийн биетүүдэд хүрэх бүх гарцуудыг хийх шаардлагатай. Нэгэнтээ эхний гарцуудыг гаргачихвал үйл ажиллагааны зардал маш бага байдаг.
Хамгийн эхний хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллар шаардсан. 2027 он гэхэд олборлолт тогтвортой явагдаад ирэх хүртэл нэмэлтээр 2.8 тэрбум долларыг мөн зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр бидний үйл ажиллагааны зардал маш бага байна.
14, 28 метрийн хэмжээтэй 2,000 ширхэг гарцыг хийнэ. Анх энэ бүхнийг хийхэд л хамгийн их зардал орж байгаа юм. Бусад ордын хувьд ухаад олборлолтоо хийгээд л дахиж ухаад олборлолтоо хийдэг бол бид анхнаасаа хүдрийн биетээ тодорхойлоод гүнээс нь олборлоно гэсэн үг.
Гүний уурхайн танилцуулга видео,
- Нөхөн сэргээлтээ хэрхэн хийнэ гэсэн үг вэ?
- Гүний уурхайн хувьд ил уурхайтай харьцуулахад орчиндоо үзүүлэх нөлөө нь бага байдаг.
20-25 жилийн дараа хонхор газар бий болдог. Яагаад гэхээр тэнд байгаа хүдрийн биетийг авчихсан учир.
- Рио Тинто ОУВС-нд нөлөөлж манай улсын хөтөлбөрт хамрагдах боломжийг хаасан гэх мэдээлэл явсан. Учир нь дотоодын банкуудаар гүйлгээ хийхийг шаардсан Монголын төрийн шаардлагад ийм хариу барьсан гэх мэдээлэл гарсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
- Миний огт мэдэхгүй зүйл учраас хариулж мэдэхгүй байна.
- Рио Тинто татсан санхүүжилтаа өөр төслүүдэд ашигладаг гэсэн мэдээлэл ч гарсан. Үүнд албан ёсоор тайлбар хийж болох уу?
- Энэ миний хариулах ёстой зүйл биш байна. Гэхдээ их утгагүй сонсогдож байна.
- Австралид гүний усыг уул уурхайд ашиглахаас аль болох татгалздаг юм байна. Харин ОТ төсөлд гүний ус ашиглаж байгаа. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
- Австралийн хувьд усны эх үүсвэр олон учраас өөр эх үүсвэрийн ус ашиглах боломжтой байдаг. Харин ОТ –н хувьд гүний уснаас өөр эх үүсвэр байхгүй байна. Гэхдээ бид хэрэглэж байгаа усныхаа 85 хувийг эргэж ашигладаг. Нэг тонн зэсийг олборлоход ашиглаж байгаа усны хэмжээгээр дэлхийд хамгийн бага зарцуулалттай ажиллаж байна.
Ноён Марко Пирэс ОТ-ын төслийн тухай “РТ-ийн хувьд "Өсөлт" хэсэг дэх хамгийн их хөрөнгө оруулалттай, хамгийн өндөр технологийг ашиглаж буй төсөл бол ОТ юм.
Энэ төслийн хувьд орон нутгийн иргэдийн оролцооны түвшинг өндөр хэмжээнд байлгана гэж зорьж байгаа. 20 жилийн дараа гэхэд Ханбогд шал өөр хот болно гэж үзэж байна. Гурван долоо хоногийн өмнө Өмнөговийн улстөрийн зүтгэлтнүүдтэй бид уулзсан. Энэ бол ил тод байх гэсэн зорилтын хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа юм.
РТ аливаа төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн хууль тогтоомжийн шаардлагыг л хангаад өнгөрнө гэсэн үг биш. Бид алсыг харсан бодлоготой.
Энэ төслийн хүрээнд аль нэг тал зөвхөн гэрээнийхээ хэмжээнд хүлээж байгаа үүргээс гадна маш олон зүйлд дам нөлөөлөх болно. ОТ-д шууд хөдөлмөр эрхэлж байгаа 10 мянган ажилтан бий. Энэ хүмүүсийн цалин гэхэд Монгол Улсын дундаж цалингаас хавьгүй өндөр. Нөгөө талаасаа энэ хүмүүсийг бид тасралтгүй сургадаг. Тэд өөрсдийнхөө ур чадварыг байнга хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
Төслийн нэгдүгээр шатанд гадаадын мэргэжилтнүүдийг маш их хэмжээгээр авчирч ажиллуулж байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Одоогийн байдлаар 3,200 ажилтан гадаадын ямар нэгэн мэргэжилтний оролцоогүйгээр ажиллах боломжтой болсон” гэж нэмж ярьсан юм.
| https://ikon.mn/n/108y |
108z | Орон нутгийн ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоолоо | С.Бадрал, iKon.mn | 05/10/2017 17:52:00 |
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж орон нутагт шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоожээ.
Үүнд:
Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600.0 сая төгрөг,
Бусад аймаг сумдад 200.0 сая төгрөг байхаар тогтоожээ.
Одоо орон нутагт ажиллаж байгаа ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, 2021 оны хоёрдугаар сар гэхэд энэ хэмжээнд хүргэх юм.
Түүнчлэн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журам” болон “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-уудад өөрчлөлт оруулжээ.
Ингэснээр Банк бус санхүүгийн зах зээлд оролцогчдыг үйл ажиллагааны ангилалгүй болгосон байна.
Эх сурвалж: СЗХ | https://ikon.mn/n/108z |
109 | Ким Жон Уны эгч АНУ руу дүрвэжээ | Б.Ууган, iKon.mn | 11/06/2013 09:13:00 |
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун
Дэлхийн хэвлэл мэдээллүүд өчигдөр нэгэн шуугиантай мэдээлэл цацсан нь Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Уны нагац эгч Ко Ен Сок АНУ-д улс төрийн орогнол авсан тухай мэдээлэл байв.
Түүгээр ч үл барам Кон Ен Сок нөхрийнхөө хамтаар Америкд гадаад төрхөө өөрчлөх мэс засалд орж, тэдэнд хамгаалалтын тусгай программ суулгаж өгсөн гэнэ. Энэ явдал аль эрт, 1996 онд эхлэжээ. Тухайн үед Ко Ен Сок нөхрийнхөө хамтаар Ким Жон Уныг аван Берн рүү явсан бөгөөд энэ хотод Хойд Солонгосын ирээдүйн Ерөнхийлөгч олон улсын сургуульд суралцсан байна.
Швейцарт ирснийхээ дараа нагац эгч нь Кимийг харж халамжлах ётой байсан ч тухайн улсад суух АНУ-ын Элчин сайдын яаманд хандан, улс төрийн орогнол хүсчээ.
Харин ЭСЯ-ныхан тэр дор нь зөвшөөрсөн бололтой. Ингээд Ким Жон Уны хамаатан бүсгүйг Франкфурт дахь АНУ-ын цэргийн бааз руу илгээж, тэндээс нь АНУ- руу явуулжээ. Дараа нь тэдэнд мэс засал хийсэн тухай Чунан ильбо сонин мэдээлсэн бөгөөд харин тэд яагаад зугатах болсон талаар мэдээлээгүй байна.
Энэ онд 54 нас хүрсэн Ко Ен Сок нь Ким Чен Ирийн гурав дахь эхнэр, Ким Жон Уны ээж Ко Ен Хигийн дүү юм байна. Харин Ко Ен Хи 2004 онд 51 насандаа хөхний хорт хавдрын улмаас нас барсан юм. Ер нь Хойд Солонгосын тэргүүний гэр бүл маш нууцлагдмал байдаг. Өмнө нь, дэлхийн хамгийн хаалттай орны тэргүүнийд өв залгамжлагч мэндэлсэн гэж хэвлэлийнхэн мэдээлж байв. | https://ikon.mn/n/109 |
1090 | TED-ийн талаар таны мэдэхгүй 5 зүйл | ikon.mn | 05/10/2017 18:00:00 |
TED нь Технологи, Энтертэйнмент, Дизайн гэсэн гурван үгийн товчлол юм. Анх 1990 оноос хойш эдгээр сэдвийн хүрээнд явагддаг байсан бол одоо сэдвийн хүрээ хязгааргүй болсон.
TED нь үнэ цэнэтэй санааг дэлхий дахинд түгээх зорилготой АНУ-ын Sapling санд харьяалагддаг ашгийн бус байгууллага юм.
TED нь хурлын тасалбар, лицензийн төлбөр, номын борлуулалт зэргээс санхүүждэг ба орлогоо видео хийх, веб хөгжүүлэхэд зарцуулдаг.
TEDx бол Хойд Америкаас бусад тив, улс, хотуудад бие даан зохион байгуулагддаг TED-тэй ижил формат бүхий үйл ажиллагаа юм.
TED арга хэмжээг зохион байгуулагчид нь ашиг, нэр хүндийн төлөө бус өөрчлөлтийн хүсэл тэмүүллээрээ зохион байгуулдаг.
| https://ikon.mn/n/1090 |
1091 | “Ганнам стайл”-аар алдаршсан PSY шинэ цомогтой эргэн ирлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/10/2017 18:02:00 |
Дэлхий нийтэд “Gangnam Style” дуугаараа алдаршсан Өмнөд Солонгосын дуучин Psy өнөөдөр “4X2=8” цомгоо танилцуулж, уран бүтээлээ үргэлжлүүлж байгаагаа зарлажээ.
Энэ нь 16 жил урлагт зүтгэж байгаа түүний найм дахь цомог юм.
2012 оны зун Psy “Gangnam style” дуугаараа дэлхий нийтэд алдаршиж байснаасаа хойш хэсэг хугацаанд нам гүм байсан.
Psy-ийн шинэ цомог 10 дуутай. Цомогт орсон “I Luv It”, “New Face” дуунуудаараа видео клип гаргасан байна.
Клипт алдартай жүжигчид болох Ли Бюн Хун, Ли Сүн Кюн нар оролцжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш шинэ уран бүтээлээ танилцуулж байгаа Psy “Бид одоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Би түүнээс хүмүүст шинэ итгэл, инээд хөөр авчрахыг хүсмээр байна” гэжээ.
Эх сурвалж: Korea Herald
| https://ikon.mn/n/1091 |
1092 | Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг ДОТООДООСОО ХАНГАНА | ikon.mn | 05/10/2017 18:28:00 |
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2017.05.10/ Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төсөр бетон гүүр шинээр барих”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.
Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах юм.
Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.
Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм.
Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/1092 |
1093 | Польшид амьдарч байгаа Монгол иргэдээ нийгмийн даатгалд хамруулахаар боллоо | А.Төгөлдөр, iKon.mn | 05/10/2017 18:35:00 |
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Н.Номтойбаярт олгохоор боллоо.
Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарсан хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хуул эрх зүйн үндэс байхгүй байгаа юм.
Иймээс иргэдээ нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо.
Тухайлбал нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хууль ёсоор төлж, хоёр орны хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөл хангасан үедээ хоёр улсын тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэргээр асуудлыг нь шийдэхийг зорьж байна.
Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа манай улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзлээ.
2015 онд гаргасан статистик мэдээнээс үзвэл БНПУ-д манай улсын 923 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 612 нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань хотод байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/1093 |
1094 | Гадны улсуудаас авах зээлүүд | ikon.mn | 05/10/2017 18:41:00 |
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай хэлэлцэв.
Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.
Дэлхийн банкнаас 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна
Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо.
УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм.
Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.
20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх юм. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцоод байна.
Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил байх юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/1094 |
1095 | Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулна | ikon.mn | 05/10/2017 18:46:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Тухайн хуульд “санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна.
Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| https://ikon.mn/n/1095 |
1096 | Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахаар боллоо | ikon.mn | 05/10/2017 18:51:00 |
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, дүрмийг нь батлахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад даалгалаа.
Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгож, энэ хүрээнд ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж Засгийн газар үзлээ.
Богино хугацаанд зээлийн төлбөрийн эрсдэл бий болж, санхүүгийн салбарт болон Хөгжлийн банкны багцад байгаа зээлүүдийн эргэн төлөлтөд энэ хэмжээгээр эрсдэл үүсэх магадлал бий болоод байна.
Цаашид нийгмийн дундаж давхаргыг тэлэх, хуримтлал нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүн дотор хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа учир Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болжээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/1096 |
1097 | Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх ажлыг энэ ондоо багтаан дуусгахыг даалгалаа | ikon.mn | 05/10/2017 18:58:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг тохижуулна
Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчны сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа.
Түүнчлэн Богдхан уулаас гадна, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт мөн ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг г холбогдох сайд, Засаг дарга нарт даалгалаа.
“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа
Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна.
Товч мэдээ
Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд бөгөөд хорооны Монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргилд даалгалаа.
Цахим дипломат паспорт хэвлүүлэхэд зориулж 32 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглуулахыг зөвшөөрөв. Цахим дипломат паспортанд биеийн давхардал өгөгдөл хадгалах цахим технологи хэрэглэх болсон бөгөөд 7.5 гегабайт багтаамжтай ялтас болон антеннаг хавтсанд байршуулсан байна.
Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км автозамын өргөтгөл, шинэчлэлд шаардагдах зардлыг “Олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр, хураамж”-ийн давсан орлогоос санхүүжүүлэхээр болов.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/1097 |
1098 | 300 саяын хэрэгт холбогдож байсан Ц.Болд "Гашуунсухайт авто зам" компанийн захирал болжээ | Р.Саруул | 05/11/2017 08:20:00 |
-Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ-
Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-тай гэрээгээр ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон /Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан/ Ц.Болд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ.
Тэрбээр эдгээр хүмүүсийг ажлаас халахын тулд тэтгэмжийн мөнгө өгч ажлаас чинь чөлөөлнө хэмээн хэлжээ. Угтаа бол Ц.Болд энэ бүхний ард нэр цэвэр үлдэхийн тулд ажлаасаа гарч буй хүмүүсээс өөрсдөөр нь хүсэлтийг нь бичүүлж авч байгаа тухай тус газарт ажилладаг эрх бүхий албан тушаалтан хэлж байсан юм. Түүнчлэн тус компанид Ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг дөрвөн сартай жирэмсэн эмэгтэйг янз бүрээр хавчин гадуурхаж ажлаас нь халахаар зэхэж буй аж.
Хэрвээ Ц.Болд жирэмсэн эмэгтэйг хууль бусаар ажлаас нь халбал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчинө гэдгээ маш сайн мэдэж буй учраас дээрх жирэмсэн эмэгтэйг ажлаас нь гаргахын Тулд янз бүрийн дарамт шахалт үзүүлж эхлээд байгаа аж. Мөн тус компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан эмэгтэй гуравхан cap ажилласан хэр нь зургаан сарын тэтгэмж авч ажлаасаа гарсан байна. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульдаа 11 cap ажиллаж байж гэнэт халагдсаны тэтгэмж авдаг заалттай.
Гэтэл Ц.Болд дарга дээрх эмэгтэйд зургаан сарын тэтгэмж өгч ажлаас нь чөлөөлөх болов гэдэг нь хачирхалтай.
Ингээд бид дээрх мэдээллийн үнэн эсэхийг тодруулахаар Ц.Болд захирлын 9919..... дугаарын утас руу холбогдож энэ талаар асуухад “Би хамт олны хуралтай байна” хэмээн утсаа тасалсан юм. Ямартай ч дээр дурдагдсан мэдээллийг баттай эх сурвалж өгсөн ч Ц.Болд захирлын юу гэж хариулах нь бас сонин. Мөн эх сурвалжийн хэлж буйгаар Ц.Болдын энэхүү халаа сэлгээ, дарамт шахалтын ард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны удирдлагын асуудлыг хариуцсан тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган байгаа хэмээн хэлж байв.
Тус компанийг Монгол Улсын Засгийн газар худалдаж аваад "Эрдэнэс Монгол” ХХК”-ийн мэдэлд шилжүүлснээр ийнхуү С.Эрдэнэбулган гар дүрэх болсон нь энэ аж. Тухайлбал, 2011 онд Монголын хувийн хэвшлийн “Энержи Ресурс” ХХК 239 км замыг ашиглалтад оруулсныг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны ‘Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай’ 299 дүгээр тоггоолоор авто замын өмчпөлийг “Эрдэнэс Монгол’ ХХК-д шилжүүлжзэ.
2014 онд нүүрсний голлох экспортлогч “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК болон “Таван толгой” ХК зэрэг компаниудын оролцоотойгоор “Гашуун Сухайт авто зам" ХХК-ийг компанийг байгуулж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн замын хариуцагчаар ажиллах болсон нь аж..
СХД-ийн Засаг дарга Ц.Болд гэдгээр нь уншигчид андахгүй мэднэ
Ямартай ч манай уншигчид Ц.Болдыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр нь андахгүй мэдэх биз ээ. Тэрбээр төрийн албанд ажиллаж байхдаа нэр цэвэр нэгэн байгаагүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болохоосоо өмнө буюу 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байсан нэгэн.
Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэх хэрэгт холбогдож байсан ч шүүгч эгчийнхээ буянаар ял шийтгэл хүртээгүй гэдгийг хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Мөн Тэрбээр хэргээс мултрахын тулд өөрийнх нь хамтрагч байсан Нийслэлийн захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Б.Дэлгэрбаярыг энэ хэрэгтээ татан оролцуулж түүнд буруугаа чихсэнээр энэ хэрэг төгсгөл болсон тухай мэдээлэл хэвлэлийн шар хуудаснаа баримт болон үлдсэн байдаг юм. Ямартай ч ийм нэгэн хар бараан намтартай хүн ийнхүү олны нүднээс хэдэн жил нуугдсаны эцэст захирлаар томилогдох “виз” авсан нь энэ аж.
Тэгээд ч “Эрдэнэс Монгол” ХХК-ийг Монгол Улсад тансаглан жаргаж буй ганц компани хэмээн эдийн засагч Л.Наранбаатар хэлж байсан удаатай. Тухайлбал, тус компани “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь болон “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг байна.
Арван жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” хэмээх компани нь эрх баригч намуудын шахааны нөхдөөр дүүрч ард түмнээ шилний цаанаас чихэр долоолгоод зогсохгүй мөрөөрөө ажлаа хийж буй албан хаагчдаа өөрсдийнх нь гараар өргөдлийг нь бичүүлж ажлаас чөлөөлж байгаа нь зүйд нийцэхгүй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх буй заа.
| https://ikon.mn/n/1098 |
1099 | Сергей Лавров: Трампын захиргаа бизнесийн хүмүүс тул үзэл сурталгүй ярихад хялбар юм | Р.Төмөр, ikon.mn | 05/11/2017 08:28:00 |
Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээж авч уулзлаа.
Трамптай уулзсаныхаа дараа Лавров Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамны байранд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Лавров “Хамгийн түрүүнд бид олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Олон хүндрэл бэрхшээл байгаа ч гэсэн олон улсын асуудлуудыг шийдэхийн тулд манай хоёр орон хамтарч ажиллах ёстой гэдэг дээр бид санал нэгдлээ” гэжээ. Тэр бас “Обамагийн үеэс ялгаатай нь бидний яриа үзэл суртлаас ангид байж, дэлхийн асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг ажил хэргийн талаар хэлэлцлээ” гэсэн юм.
Лавров болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон нарын орлогч нар хоёр орны харилцаанд зохиомлоор бий болгосон бэрхшээлүүдийг арилгахын тулд үргэлжлэн ажиллахаар тохирчээ.
“Бид Сирийн асуудлыг дэлгэрэнгүй ярилцсаны дотор мөргөлдөөнгүй бүс байгуулах санаа багтсан. Сирийн хүчирхийллийг төгсгөл болгохын тулд бид ийм алхам хийх ёстой гэдэг дээр санал нэгдлээ” гэж Лавров ярьсан байна.
Хурлын үеэр сэтгүүлчид Лавровоос АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Кремль нөлөөлсөн эсэхийг олон удаа давтан асуужээ. Лавров үүнд “АНУ-ын дотоод асуудлыг Орос шийдэж байна гэж ярих нь Америкчуудыг доромжилсон хэрэг. Ийм том гүрний талаар яаж ингэж төсөөлж болох вэ?” гэсэн юм. Ийм асуултад дөрвөн удаа хариулсны дараа дахин дахин асуусаар байсан тул Лавров “хариулчихсан асуулт” хэмээн алгасч байв.
Тэр бас Афганистаны Талибчуудад ОХУ зэвсгийн тусламж үзүүлж байгаа тухай яриаг няцааж, “ядаж нэг баталгаа” гаргаж ирэхийг сэтгүүлчдээс хүссэн байна.
Харин Холбооны Мөрдөх Товчооны тэргүүн Жэймс Комиг ерөнхийлөгч Дональд Трамп ажлаас нь чөлөөлсөн явдал нь Лавровыг Трамптай уулзах боломж нээсэн эсэх талаар асуухад “Тэр нээрээ ажлаа өгсөн юм уу? Та нар тоглоогүй биз?” хэмээн тэр хошигножээ.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/1099 |
109a | Мартагдахгүй байх боломж | Б.Төгөлдөр | 05/11/2017 08:32:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
-Монгол төрийн хамгийн өндөр гэсэн бүх л албан тушаалд ээлж дараалан заларсан туршлагатай хүнд хуулийг ягштал судлах бүтэн баг байж л таараа. Тэгээд ч хуулийн байгууллага хэн дуртай эрх баригчдын тушаалаар шийдвэр гаргаад, зөвхөн Н.Энхбаяр гэгчийн эсрэг ажиллана гэдэгт итгэх хүн ч ховор. Энэ утгаараа Н.Энхбаярын олон нийтэд мартагдахгүй байх шалтгаан нь сонгуульд нэр дэвших хувилбар болоод байгаа бололтой-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай улс төрийн гурван намаас нэр дэвшигчдээ хэдийнээ тодруулаад буй. Тэд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлнэ. Гэвч үүнээс өмнө буюу бүр Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн дуулиан эхлэхээс дуустал МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаарх таамаглал тасралтгүй хөвөрч, намынхан хийгээд тойрон хүрээлэгчид нь, төрийн экс тэргүүн өөрөө хүртэл улс төрийн суулт хийж эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ.
Мэдээж МАХН-аас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэхэд нь МАН, АН гэгч том бүлэглэл “айсан"-даа нам дарж байгаа нь тэр хэмээн мэдэгдэж байв. Үнэн хэрэгтээ 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвших тухай асуудал үүсэх бүрт түүнийх боломжтой эсэх талаар маргаан дэгддэг.
Өөрөөр хэлбэл, "ялтай, ялгүй", "Өршөөлийн тухай хуульд хамрагдсан, хамрагдаагүй" гэхчилэнгээр амны уншлага болтол талцдаг гэхэд болно. Эцсийн шийдэл нь хуулийн байгууллагынхан гаргаж, үндсэндээ “Уучлаарай, ялтайд тооцох хугацаа дуусгавар болоогүй” гэх утгатай тайлбарыг өгөөд, мань хүний оронд өөр хэн нэгнийг МАХН-аас нэр дэвшүүлдэг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь ч бараг сонгуулийн өмнөх сурталчилгаа, өрөвдүүлэх тактик мэт байсаар бэлтгэл ажил болж тогтох бололтой.
Өнөөдөр ч мөн л ялгаагүй. Экс Ерөнхийлөгч даагаа нэхэж, дахин нэр дэвшихээ мэдэгдэж байгаа ч Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авах эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээр байгаа. Угаасаа олон нийтэд зарлах хуулийн хугацаанд заасан тов нь ч болоогүй. Яг л энэ цаг хугацааг ашиглаж, МАХН ээлжит “шоу”-ны тавилтаа үргэлжлүүлж байх шиг. Учир нь, АТГ-аас "МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа 2017 оны наймдугаар сард дуусна" гэх мэдэгдлийг нэг биш удаа өгсөн байдаг. Гэтэл МАХН-ынхан өнөө л ярьдгаа ярьж, биднийг гадуурхлаа хэмээсээр байгаа юм.
Намаа төлөөлж МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх боломжийг олгогч ганц “дайчин” О.Баасанхүү гишүүн нь ч гэсэн “Би энэ хүний өмгөөлөгч байсан, дараа нь ч өмгөөлж явсан, одоо хамгаалагч нь болох сон гэж бодож явдаг. Сонгуульд намын даргын нэрийг нь татаж байхад, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, ял шийтгэл яригдаагүй байхад “боловсролгүй” гэсэн үндэслэл гаргаж байсан.
Одоо хүмүүс “Танай намын даргыг гаргах уу”, “Дэвшүүлэхгүй бол яана” гэж асуудаг. Би хариуд нь асуудаг “Хэн гаргахгүй гэж яриад байна” гэж. Миний ойлгосноор нэг бол АН-ын олигархууд, эсвэл МАН-ын олигархууд, нийлүүлж харвал МАНАН бүлэглэл.Түүнээс АН гаргахгүй байгаа биш, МАН гаргахгүй байгаа юм ч биш .
МАНАН доторх эрх мэдэлтэй болсон бүлэглэл юм. Тэд эрх мэдлийг атгаж байгаа учраас хууль ямар ч хамаагүй гэж хэлэх магадлалтай байна......Үнэнийг хааж боолгүй, хууль ёсыг завхруулалгүй сонгуульд нэр дэвших эрхийг нь өгчхөөсэй. Би үүнийг л хэлж байгаа. УИХ-ын түвшинд даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах талаас ажиллана” хэмээн намын нөхдөдөө амласан байдаг.
Уг нь хуулийг ягштал мэдэх учиртай өмгөөлөгч хүн ийн ярьж байгаа нь хуулийг гууль болгодог систем Монголд одоо ч бий гэдгийг харуулж байна. Эсвэл өөрөө хуулиа мэддэггүй нэгэн гэдгээ нотлоод байна уу. Яг үүнтэй адил үйл явц байнга шахам болж байгааг хүн бүр харж, бас дүгнэж байгаа. Дөрвөн жилийн өмнө Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэнгүй хэмээн намын гишүүд, дэмжигчид нь гэр барин суулт зохион байгуулж, жагсаж байсан бол өнөөдөр ч ялгаагүй жагссаар л байгаа.
Монгол төрийн хамгийн өндөр гэсэн бүх л албан тушаалд ээлж дараалан заларсан туршлагатай хүнд хуулийг ягштал судлах бүтэн баг байж л таараа. Тэгээд ч хуулийн байгууллага хэн дуртай эрх баригчдын тушаалаар шийдвэр гаргаад, зөвхөн Н.Энхбаяр гэгчийн эсрэг ажиллана гэдэгт итгэх хүн ч ховор. Энэ утгаараа Н.Энхбаярын олон нийтэд мартагдахгүй байх шалтгаан нь сонгуульд нэр дэвших хувилбар болоод байгаа бололтой.
| https://ikon.mn/n/109a |
109b | Нус, шүлсээ хаясан гэдгийг хэн хянах вэ | Б.Өнөртогтох | 05/11/2017 08:41:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Төрийн ордонд нэгэн дуулиант хуулийг хэлэлцээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Яг тоолох юм бол энэ хуулийг батлах тухай яриа гурван жил орчим хугацаанд үргэлжилж байгаа. Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байх үеэс л гэмт хэрэгт тооцохгүй зарим хэргийг зөрчил гэж тооцох тухай асуудал яригдаж хуулийн төсөл боловсруулж байсан.
Улмаар Хууль зүйн сайд нь өөрчлөгдөх бүрд доторх зүйл заалт нь өөрчлөгддөг, эсвэл ёсчлохгүй байсаар буцаадаг “алдарт” хууль бол Зөрчлийн тухай хууль юм. Тэгвэл өнөөдөр энэ хуулийн төслийг эцэслэн батлах нь тодорхой болж байна. Зөрчлийн биш шоронжсон хууль боллоо гэх талцал, торгуулийн хэмжээг дааж давшгүй нэмснээс болсон маргаан мэтгэлцээн хангалттай өрнөсөн.
Бүр сүүлийн жилүүдэд гарч байгаагүй тэмцлийг хэвлэл мэдээллийнхэн хийж, иргэний мэдэх эрхийг хаасан зүйл заалтаар торгууль ногдуулах Ц.Гаравжав гишүүний саналын эсрэг нэгдсэн билээ. Энэ хуульд хулгай, дээрэм, танхай, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс гадна үр хөндөх асуудлыг ч зөрчил гэж тооцох тухай санал гарч байв. Өөрөөр хэлбэл, үр хөндөх тусгай зөвшөөрөлтэй ч зориулалтын бус орчинд үр хөндсөн бол торгох асуудал ажлын хэсгийн төвшинд яригдсан ч дэмжлэг авч чадалгүй унасан.
Харин хулгай, танхайн асуудлыг зөрчилд тооцон шалгах ч шаардлагатай гэвэл хорих заалт тусгасан нь гишүүдийн маргааны сэдэв болсон юм. Зөрчлийн хуулиар гудамжид нус цэрээ хаях, хашаандаа хог шатаах, гэр бүлээ зодож, хүчирхийлэх, хог хаях, хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо алдаа гаргасан зэрэг 1600 гаруй жижиг зөрчлийг хянаж торгууль ногдуулахаар оруулж ирсэн билээ. Мөн хүн гүтгэсэн гэж үзвэл торгох зүйл заалт ч хуульд бий.
Мэдээж бидний амьдралдаа муу зуршил болгох шахсан энэ мэт асуудлыг хуульчилж, хотын соёлыг хуулиар ч болов далайлгаж төлөвшүүлэх нь сайн талтай. Гэвч хэн хяналт тавих нь сонирхолтой байгаа юм. Хогоо гудамжид хаяж, шүлсээ нулимж байгааг хэн хянах вэ. Гарцгүй газраар зам хөндлөн гарлаа гэхэд торгууль тавихын тулд тухайн хүнтэй заавал уулзаж таарна. Нэр усыг нь бичиж авах хэрэгтэй болно.
Замын камер дүрсийг нь аваад нэр усыг нь мэдчихдэг өндөр төвшинд хүрчхээгүй бол энэ ажлыг Замын цагдаагийнхан хийж таарна. Гэтэл ачааллаа дийлэхгүй, согтуу жолоочоо хянаж чадахгүй байгаа цагдаа нар явган зорчигчийн араас гүйж явах нь юу л бол. Өмнө нь хоёр машин мөргөлдөж, зам түгжирч байхад машин сүлжиж яваа нэг явган зорчигчийн араас хөөцөлдөх боломж ч байхгүй юм. Мөн гудамжид шүлсээ хаясан эсэхийг, машины цонхоороо хог хаясан гэдгийг мөрдөж суух боломж тун хомс.
Мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах байдлаар хуулийг хэрэгжүүлж болох ч тэр болгон иргэд гар утсаараа мэдээлэл өгөөд байх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийллийг хүртэл эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн байдлаар ханддаг хайнга хүмүүс хэн нусаа хаяж, шүлсээ нулимж байгааг тоолоод суухгүй биз ээ. Энэ мэтээр хууль хэрэгжих талаар учир дутагдалтай зүйл бишгүй олон байна.
Иргэний хяналт, цаашлаад байцаагч, хорооны ажилтан, цагдаа гэх мэтээр хэтэрхий нүсэр хяналт эргээд хийдэх, хариуцлага алдагдах үндэс болох вий гэдгийг хууль санаачлагчид анхаарч байгаа гэж найдъя. Ер нь сүүлийн жилүүдэд хяналтгүй хуулийг УИХ-аар хэтэрхий их баталлаа. Өнгөрсөн парламентын үед батлагдсан Тамхины тухай хууль хэрэгжсэн гэхээс илүү дүр эсгээд өнгөрсөн.
Ресторан бар, зоогийн газрууд л үүнийг хэрэгжүүлсэн ч гудамж талбай, олон нийтийн газарт татахгүй байх заалт хэрэгжээгүй. Зориулалтын тамхи татах цэг үлгэр болоод дуусаж байв. Сургуулийн орчинд тамхи зарахгүй байх заалт ч хэрэгжээгүй, харин ч нууц далд байдалд шилжсэн. Энэ мэтээр хэн хяналт тавих нь тодорхой бус, эсвэл хэтэрхий өргөн хүрээг хамруулж хууль баталдгаас болж монголын хууль гурав хоног гэх үг буруу утгаараа хэрэгжээд байгаа юм.
| https://ikon.mn/n/109b |
109c | “Эрдэнэс тавантолгой” ХХК хэлбэрт шилжин 1,072 хувьцааг залгихаар шийджээ | Ч.Чулуун | 05/11/2017 08:51:00 |
Монголчууд заримдаа “Эрдэнэ-зууд мөргөхөөр явсан зараа”-ны үлгэрээр амьдрах юм аа. Өнгөрсөн сонгуулиар Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшинэ” хэмээн шоудаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 ширхэг хувьцааг тараасан. Үнэнийг хэлэхэд, тараасан ч гэж дээ. Хөрөнгийн биржид иргэн бүрийнхээ нэр дээр данс нээсэн юм гэнэ лээ. Түүнийг нь юм болгож, ахуй амьдралдаа ашигласан хүн тун цөөн. Хоёр мянга гаруй ахмад сая төгрөг халаасалсан байдаг.
Мөн сонгууль болохоос 14 хоногийн өмнө төр мөнгө гаргаж цөөн тооны хувьцаа худалдаж авсан. Хэн гээч аз гийсэн нөхөр хувьцаагаа боломжийн үнээр борлуулж орхисныг хэлж мэдэх юм алга. Харин эгэл ардын нэг, миний хувьд хувьцаагаа хэдийнээ мартаж орхисон. Тэнгэрээс од шүүрэхтэй адил юм чинь.
Гэхдээ л хүн юм болохоор заримдаа шар хөдөлж 1,072 хувьцаагаа сураглах л юм. Өмнө нь нэг удаа сураг ажиг тавихад “юун хувьцаа, Чалко” компаниас авсан зээлээ төлөх гэж Монголын Засгийн газар үйлээ үзэж байхад гэх таагүй зүйлийг сонсоод ядарч явахад нь нэмэр болохгүй байж, ногдол ашиг энэ тэр гээд яах вэ гээд өнгөрсөн.
2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар Чалкогоос 250 сая ам.долларын зээл авч түүнийгээ “Хүний хөгжил сан”-д шилжүүлэн, иргэн бүрд олгодог 21 мянган төгрөг энэ тэрд зарцуулаад дууссан юм гэнэ лээ. Үнэнийг хэлэхэд, би 21 мянган төгрөгийг авсан үгүйгээ мэдэхгүй байна. Эргэн тойрон дахь хүмүүсээс сураглатал миний адил толгой сэгсрээд сууж байх юм. Тэгэхээр авсан хүмүүст ч юм болоогүй бололтой дог. Харин одоо Монгол Улс өрнийхөө ард гарсан болохоор “Эрдэнэс таван толгой” ногдол ашгаа өгөх байх гэтэл бас үгүй аж.
Ямартай ч эдийн засагч Ч.Ганхуяг, Л.Наранбаатар нарын мэдээллээс үзэхэд, тус компани удирдлагууд хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн болон хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авсан 533 аж ахуйн нэгжийг үл тоож байгаа төдийгүй гол хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүйгээр томоохон хэлцэл хийхээр завдаж байгаа гэнэ. Хууль бус эл үйлдэл нь Компанийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа юм байна.
Нөгөөтээгүүр, “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн дөрөвдүгээр энэ сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхээр зарласан авч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг саналын эрхгүйгээр оролцуулаагүй нь эргэлзээ төрүүлээд эхэллээ. Ийн хэлэх хэд хэдэн үндэс байна.
Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” бол 100 хувь төрийн мэдлийн компани биш. Тэгсэн атал үйл ажиллагааных нь хэлбэр ХХК байгааг юу гэж ойлгох болж байна вэ. Компанийн тухай хуульд зааснаар “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж байгаа юм бол түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл баталгаажих учиртай юм. Энэ бүх хууль бус үйлдэл нь ЭТТ хуулийн цоорхойг ашиглан дураар дургиж байгаагийн нотолгоо биш гэж үү.
Нөгөөтээгүүр, 2007 онд ЭТТ компанийн хувьцааг нээлттэй худалдахад үндэсний 533 ААН худалдан авч 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой”-д хийсэн байдаг.
Гэвч компаниудад өнөөдрийг хүртэл ашиг хүртээгээгүй төдийгүй 7,4 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар тайлан тавиагүй явж иржээ. Уншигч та санаж байгаа бол “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг байгуулах болсны учир нь энэ. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хуульч Б.Баяр “Эрдэнэс Тавантолгой” ХК атлаа нээлттэй эсвэл хаалттай юу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Хөрөнгийн биржид бүртгүүлэн, хувьдаа гаргаж, хувьцаагаа арилжиж эхэлснээр нээлттэй ХК болдог.
Харин Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлснээр хаалттай ХК болдог. Гэтэл эдгээрийн алинд нь ч бүртгэлгүй тул компанийн статусыг шийдвэрлэх, үүний тулд компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулах нь зөв” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна лээ.
Ингэхээр “Эрдэнэс Тавантолгой” гэж компани, аж ахуйн нэгж байгаа юм уу. Чалкогийнхоо өртэй хамт Монголын хөрсөөс арчигдсан юм уу гэхээр хувьцаа эзэмшигчдийн хурал гэж зарласан атлаа иргэддээ ногдол ашиг өгөхгүй юм. Ямар үед монголчууд 1,072 хувьцаа эзэмшигч болж, ямар үед нь “Эрдэнэс таван толгой” ХХК-ий хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг болдгийн учрыг хэлээд өгөх хүн байна уу. Монголын төр “Эрдэнэс Тавантолгой”-н өмнө ямар гэмтэй болоод иргэдийнхээ эрх ашгийг дорд үзнэ вэ. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг улс төрийн хүчнийг санхүүжүүлэх гээд иргэдийн 1,072 хувьцааг барьцаанд тавьчихсан хэрэг үү. Би учрыг нь олж, ногдол ашгаас хувь хүртмээр байна.
Уг нь энэ компанийн эзэд нь монголчууд та бүхэн хэмээн манай улстөрчид цаасан малгай өмсгөдөг. Гэтэл дарга сэтэр зүүсэн нэг нөхөр өөрийн компанийн ажилчдаа оруулж суулгачхаад шаардлага тавьсан хүнийг гөлөг, хуц хэмээн доромжилж сууна. Тэр хэний өмнөөс ийм зүйл ярьж сууна вэ. Ардын өмчид эзэн суучхаад ингэж даам гарч болох уу, та минь ээ. Өөрийн өмч аятай л аашилж, аяглаж суугааг нь хараад зэвүүцэл төрснөө нуух юун. Төр бидний өмчийг ийм л хүмүүсээр мануулж байна. Хувьцаа эзэмшдэг атлаа хуралдаа ч суух эрхгүй монголчууд минь дуугарч эхлэх цаг болсон юм биш үү.
| https://ikon.mn/n/109c |
109d | ҮЙЛ ЯВДАЛ: Дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна | Г.Мөрөн, iKon.mn | 05/11/2017 08:57:00 | ЧД-ийн 12-р хороонд
08:00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд ЧД-ийн ЗДТГ, ЧД-ийн 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн жишиг төв, шинээр тавигдаж байгаа авто замын ажил, Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзана.
Төрийн ордны Их танхимд
09:10 цагт "1000 цагаан нөмрөгтөн" чуулган болно.
Сонгуулийн Ерөнхий Хороонд
09:50 цагт МАН
11:30 цагт МАХН
12:30 цагт АН тус тус ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн баримт бичгийг хүргүүлнэ.
Чингис зочид буудалд
11:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2014-2016 онуудад үйлдвэрлэлийн осол гаргаагүй, 2012-2016 онуудад ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болгон шилдэг 150 ажил олгогчид талархал гардуулах арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2016" тайлангийн үр дүнг танилцуулна.
Монголбанканд
11:30 цагт "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 4-р сарын орон сууцны үнийн индексийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Туушин зочид буудалд
13:00-15:00 цагт Олон улсын ба үндэсний спортын арбитрын нээлт болно.
Автотээврийн үндэсний төвд
14:00 цагт "Автотээврийн менежментийг сайжруулах жил -2017" хэлэлцүүлэг болно.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
14:00 цагт Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийн чуулганыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
Шангрила зочид буудлын Их танхимд
15:00 цагт Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. | https://ikon.mn/n/109d |
109e | Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Туркийн Үндсэн хуулийн шүүх хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | ikon.mn | 05/11/2017 08:58:00 |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурав.
Энэ ёслол Анкара хотноо Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд саяхан болсон олон улсын бага хурлын үеэр боллоо.
Тус бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцсон юм.
Мөн арга хэмжээнд ХБНГУ, ОХУ, Испани, Итали Улс зэрэг нийт 30 орны Үндсэн хуулийн шүүх болон олон улсын шүүхийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийж, туршлага солилцжээ.
Эх сурвалж: Үндсэн Хуулийн Цэц
| https://ikon.mn/n/109e |
109f | Ясны хугарал "ГАМШИГ"-ийн хэмжээнд хүрчээ | Н.Батзаяа, Монголын мэдээ | 05/11/2017 09:22:00 |
-ГССҮТ-өөс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан иргэдийн 23.9 хувийг 2-16 насны хүүхдүүд эзэлж байна-
Үсээ хоёр салаа хуваан дээр гэгч нь боосон бяцхан охин зүүн гараа сойж, баруун гартаа рентгений зургаа барьсаар эмнэлгийн коридор даган эмчийн өрөөний зүг ээжийнхээ араас алхана. Энэ жил зургаан нас хүрч буй шаргал үстэй бяцхан охин сандал дээрээс унахдаа гараа хугалчихсан бөгөөд гибсээ авхуулахаар ирээд байгаа энэ аж.
Энэ бол ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгийн өрөөний гадаа дугаарлан зогсох хүүхдүүдэд тохиолдсон ганцхан жишээ. Сүүлийн үед тус төвд хөл, гараа хугалж, бэртээсэн 2-16 насны хүүхдүүд ирэх нь ихэсжээ. Бид бага насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолдох мөчдийн хугарлыг байх л ёстой юм шиг сэтгэж нүд нь балай, чих нь дүлий мэт хайхрахгүй явсаар нэг л мэдэхэд үндэсний хэмжээнд яригдахуйц асуудал болсон гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байсан юм. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжилгаа “ГССҮТ”-өөс бэлтгэлээ.
2016 онд нийт 18652 хүүхэд яаралтай тусламж авчээ
Манай сурвалжлах хэсэг өдрийн 14:00 цагийн алдад ГССҮТ-ийг зорилоо. Аль хэдийнээ үд өнгөрсөн ч тус төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлах, түргэний машинаар хүргэгдэн ирэх үйлчлүүлэгчид тасрахгүй байлаа. Наян настай буурлаас эхлээд найман настай балчир хүртэл эмчид үзүүлэх ээлжээ хүлээн зогсоно.
Зарим түргэний машинаар яаралтай ирсэн нэгэн нь шууд эмчид үзүүлэх аж. Гэвч нийт үйлчлүүлэгчдийн ихэнх нь 2-18 насны хүүхдүүд байлаа. Дээр дурдсанчлан шаргал үстэй бяцхан охин тэдний нэг. Сандал дээрээс унахдаа гараа эвгүй дараад хугалчихсан аж. Харин энэ өдөр гибсээ авхуулахын тулд бусдын адил дугаарлан зогсож буй нь энэ.
Гэмтлийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хэсэгт хоёр цаг гаруй суухад л сэтгэл өвтгөм олон дүр зургийг харж болно. Хугарсан гарынхаа өвчинд шаналан ээжийнхээ энгэрт зүүгдэх хүү, гудамжид найзуудтайгаа тоглож байхдаа хөлөө бэртээсэн охин нулимс дуслуулан дамнуурга дээр хэвтэхийг харсан хэний ч сэтгэлд “бага насны хүүхдүүдийн гар, хөл ямар их хугардаг болсон юм бэ” гэх харуусал төрөхөөр. Жил ирэх бүр бага насны хүүхдүүдийн осол, гэмтэл ихсэж байгааг тус төвийн гаргасан судалгаанаас харж болно.
Тухайлбал, 2016 оны судалгаанаас үзэхэд, ГССҮТ-өөс нийт 77,890 хүн яаралтай тусламжийн үйлчилгээ авчээ. Үүний 18,652 буюу 23.9 хувийг 2-16 насны хүүхдүүд эзэлж байгаа нь судалгаагаар гарчээ. Энэхүү судалгааны мэдээллийг харахад л 2-16 насны хүүхдүүд хэр их бэртэж, гэмтэж буйг мэдэж болохоор. Манай сурвалжлах хэсэг Яаралтай түргэн тусламжийн эмчтэй уулзах гэсэн ч эмчийн өрөөг бараадан өвчнөө тэсэж ядан зогсох хүн олон байсан учраас шууд IV давхарт байрлах Хүүхдийн тасагт очив.
Гадаа тоглож байгаад гар, хөлөө хугалсан хүүхэд олон байна
Хүүхдийн тасгийн гадна мөн л эргэлтийн хүмүүс, эмнэлэгт хэвтэгсэд, эмчилгээгээ дуусгаад гарч байгаа багачууд гээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Баруун гараа гибсдүүлж сойлт зүүсэн 10 гаруй насны хүү баруун гартаа тортой зүйл барьсаар тасгийн хаалга руу алхаж харагдав. Түүний барьсан зүйлээс харвал эргэлтээр ирсэн хоолоо аваад явж буй нь энэ аж.
Түүнийг Улсболд гэдэг бөгөөд 12 настай. Бидэнд гэмтсэн тухайгаа “Би хоёр долоо хоногийн өмнөөс элдэв саадан дээгүүр харайдаг спортоор хичээллэж эхэлсэн юм. Анх найз минь энэ спортын төрлийн бичлэгийг надад үзүүлснээр сонирхсон. Би бэлтгэл хийж байхдаа бэртчихсэн. Хашаан дээгүүр харайх гэтэл хөл маань тээглээд унахдаа гараараа тулчихсан. Тэгээд л хугарчихсан” гэв.
Түүний баруун гарын шууны хоёр савхан яс нь хугарчээ. Үүнээс болж хагалгаанд орох шаардлагатай болсон гэнэ. Бид н.Улсболдтой ярилцсаар ГССҮТ- ийн Хүүхдийн гэмтэл согогийн II тасгийн зүг алхлаа. Тус төвийн хүүхдийн тасаг нийт 70 ортой гэнэ. Одоогийн байдлаар нийт 10 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Монгол Улсын хэмжээнд ганцханд тооцогдох ГССҮТ-ийн Хүүхдийн гэмт согогийн тасгийг 21 аймгийн хүүхдүүд ч зорьж ирэх нь бий. Хөл гараа хугалах зэргээр бэртэж гэмтсэн хүүхдүүдээс гадна тулгуур эрхтний согогтой хүүхэд ч тус тасагт хэвтэн эмчлүүлдэг байна.
Бид II тасагт хэвтэн эмчлүүлж буй багачууд болон эцэг, эхчүүдтэй нь уулзаж ярилцлаа. II тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн нэг бол 10 настай Я.Пүрэвбат. Тэрбээр мөн л Чингисийн талбайд ролик унаж байгаад бэртэж, улмаар гараа хугалжээ.
Энэ тухай түүний ээж Мөнхчимэг “Манай хүүгийн зүүн гарынх нь шууны хоёр савхан яс нь хугарсан юм билээ. Маргааш хагалгаанд орно доо. Би нэг насны зөрүүтэй хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн жил дүү нь бас гараа хугалсан юм. Тухайн үед идэж, уух зүйлээсээ болсон болов уу гэж бодоод хийжүүлсэн ундааны хэрэглээг нь багасгасан. Гэвч өнгөрсөн зуны наадмаар гэр бүлээрээ хөдөө явсан юм.
Хөдөө явсан хүмүүс чанасан мах, хорхог идэхээрээ хийжүүлсэн ундаа л ууна шүү дээ. Тэгээд жаахан хорихоо больчихсон байсан. Манай гэр бүлийн хийжүүлсэн ундааны хэрэглээ тийм их биш. Бид чинь хүүхдүүдээ үргэлж дагаад явж чадахгүй шүү дээ. Хичээлд явахад нь цайны мөнгө өгч явуулна. Найзуудтайгаа ямар хоол, хүнс авч хэрэглэж байгааг мэдэхгүй. Орчин үеийн хүүхдүүдийн идэж, ууж байгаа зүйлээс шалтгаалж гар, хөл нь амархан хугарч байж болох юм” хэмээн ярив.
Магадгүй түүний хэлсэнчлэн орчин цагт хоол, хүнсний сонголт ч өргөн болсон. 0-16 насны хүүхдүүдийн дунд ясны сийрэгжилт, рахит зэрэг өвчин ихсэх болсны нэг шалтгаан нь бидний өдөр тутам хэрэглэх хоол хүнстэй ч холбоотой байж болох юм. Харин энэ асуудлыг бид дараагийн сурвалжилгаараа хөндөх болно. Тиймээс бага насны хүүхдүүд бэртэж, гэмтэх болсон шалтгаан нь юу болох эсэх асуудлыг түр энд үлдээгээд одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаарх сурвалжилгаа үргэлжлүүлье.
Манай сурвалжлах хэсэгтэй янз бүрийн шалтгаанаар бэртэж, гэмтэн улмаар хөл, гараа хугалсан гэх хүүхдүүд таарав. II тасгийн нэг өрөөнд баруун хөлөө гибсдүүлж, сойсон хүү гар утсаар тоглож харагдав. Түүний хажууд өвөө нь суух бөгөөд хүүгээ сахиж байгаа аж. Тэрбээр “Манай хүүг Эгшиглүүн гэдэг. Тоглож байхдаа хүнд төмөр татчихсан чинь хөл дээр нь унаад хугалчихсан. Хөлийнх нь шилбэ хэсэг хугарсан. Мөн ил шархтай гэсэн. Яс нь зөрөөгүй учраас хагалгаанд орох шаардлагагүй гэж хэлсэн. Эмч нар түргэн шуурхай эмчилсний үр дүнд одоо сайхан болсон” хэмээв.
Энэ мэтчилэн тоглож байхдаа унаад гар, хөлөө хугалсан хүүхэд олон байлаа. Мөн бидэнтэй байрны гурван давхраас унаад гараа хугалсан гэх 15 настай А.Амаржавхлан хүү ч таарсан. Түүнийг балконоос унаснаас хойш 30 орчим минутын дараа хүн олж харан эмнэлгийн тусламж авчээ. Тэрбээр энэ тухайгаа “Гэрийнхээ балкон дээр арагшаа хараад зогсож байтал хүн дуудах шиг болсон. Тэгээд цочсондоо доошоо уначихсан. Унаад 30 орчим минут тусламж дуудаж, хашхирсан. Ойр орчимд хүн байгаагүй болохоор намайг хараагүй байх. Нэг ах цонхоороо хараад такси дуудаад эмнэлэгт ирсэн.
Өмнө нь нэг хагалгаанд орсон. Маргааш давтан хагалгаандаа орно” гэв. Амаржавхлан хүүгийн шууных нь хоёр савхан яс хугарчээ. Дээр дурдсан судалгаанаас харахад, 2016 оны яаралтай тусламжийн үйлчилгээ авсан нийт 18,652 хүүхдийн 4,619 нь мөчдийн хугаралтай байсан аж. Үүнийг хүйсийн ангиллаар авч үзвэл 3,207 эрэгтэй, 1,412 эмэгтэй хүүхэд мөчдийн хугарал буюу гар, хөлийн бэртэлдээ яаралтай тусламжийн үйлчилгээг авсан байна.
Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ч ясны сийрэгжилт илэрчээ
Хүүхэд ямар нэгэн зүйлээс унахдаа гар, хөлөө амархан гэмтэж, бэртээж байвал ясны сийрэгжилт явагдсан гэж үзэж болдог байна. Өөрөөр хэлбэл, ясны бат бөх чанар алдагдсанаар бага насны хүүхдийн гар, хөл амархан хугарч бэртдэг. Тэгвэл энэхүү аймшигт чимээгүй тахал хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ч нөлөөлж эхэлжээ. Манай сурвалжлах хэсгийг ГССҮТ- ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасагт очих үед хөдөө орон нутгаас ирсэн гэх хүүхдүүд ч байлаа. 25 орчим насны нэгэн бүсгүй II тасгийн гадаа хоол, цай барьсаар эргэлтээр ирэв.
Түүнтэй хэсэг хором ярилцвал түүний нөхрийнх нь дүү ясны сийрэгжилт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Завхан аймагт мал маллаж, аав ээждээ тусалдаг гэх дүү нь 2016 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод ирэхдээ халтирч унаснаар хөлөө хугалжээ. Тухайн үед эмч нар ясны сийрэгжилт гэдгийг нь мэдээгүй аж. Эмнэлгээс гарснаас хойш 2016 оны дөрөвдүгээр сард дүү нь дахин өвдөж эмнэлэгт ирснээр өөрийн оношийг мэдэж хагалгаа хийлгэжээ. Тэрбээр “Манай дүү бага байхын малд дуртай хүүхэд байсан юм билээ.
Тиймээс ч дөрөвдүгээр ангиасаа эхлэн аав, ээждээ туслан мал маллаж эхэлсэн. Өнгөрсөн оны өвөл хотод ирээд хөлөө гэмтээхдээ өөрийн оношоо мэдсэн. Одоо хоёр дахь удаагаа хагалгаанд орох гэж байна. Эхний хагалгааны дараа гам сайн барих ёстой юм билээ. Гэтэл манай дүү хийжүүлсэн ундаа уучихсан. Тэрнээс болж өвчин нь дахин сэдэрчихсэн” гэв. Нийслэл хотоос 1,000 гаруй км-д орших хөдөө нутгийн хүү хотод ирж, ясны сийрэгжилттэй гэдгээ мэджээ. Түүний өвчин олдмол бөгөөд идэж, ууж буй зүйлээс нь болсон гэдгийг ч эмч нар тайлбарласан байна.
Мөн тус тасагт алс холын Баян-Өлгий аймгаас ч ирж эмчлүүлж буй 15 настай хүү ч байлаа. Тэрбээр найзуудтайгаа барилдаж тоглож байгаад гараа хугалчихсан аж. Түүнээс болж ГССҮТ-д хүргэгдэн ирж хагалгаанд ороод буй нь энэ гэнэ.
ГССҮТ-ийн хүүхдийн эмч нар долоо хоногт 40-50 хагалгаа хийдэг
Улс орон хөгжихийн хэрээр техник, технологи болон хүмүүсийн хэрэглээ ч хүрээгээ тэлсэн. Тэр дундаа бага насны хүүхдүүд орчин цагтай биднээс дутахгүй хөл нийлүүлэн алхаж байгаа гэхэд хэтийдэхгүй. Ямар сайндаа л бид гар утас чөлөөтэй ашиглаж, өөрийн хүссэн хүүхэлдэйн киногоо үздэг хоёр настай хүүхдээ өхөөрдөж суух вэ дээ.
Үүнээс харахад, бидний амьдрах орчин, хэрэглээ, хоол хүнсний сонголт хүртэл хувьсан өөрчлөгдөж байна. Тэр хэрээр хүүхдүүдийн бие бялдар, эрүүл мэндэд эерэг болон сөргөөр нөлөөлж эхэлжээ. Үүний нэг жишээ нь бидний харсан ч нэг их ойшоохгүй өнгөрөөдөг хүүхдүүдийн гар, хөлийн бэртэл, гэмтэл. Гэвч энэ нь үндэсний хэмжээний асуудал болсныг ГССҮТ-ийн Хүүхдийн ганцхан тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдээс харж болох юм.
Тэдний ихэнх нь тоглож байхдаа, орон дээрээс, сандал дээрээс унаад гар, хөлөө хугалчихсан гэх шалтгааныг бидэнд хэлж байсан юм. Хүүхэд маш их хөдөлгөөнтэй. Тиймээс ч сандал, орноосоо унах нь энүүхэнд. Гэхдээ тэр болгонд гар, хугална гэдэг хамгийн том асуудал. Өнгөрсөн 2016 онд ГССҮТ-д нийт 13,999 хүн хэвтэн эмчлүүлсэн гэнэ. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 2,933 нь хүүхэд байжээ. Үүнээс мөчдийн хугарлын улмаас хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн 1,004-д хүрсэн байна. Мөн нийт 818 мэс заслыг өнгөрсөн онд хийж, гүйцэтгэжээ.
Нэгэнт гар, хөлөө хугалсан хүний зовлон ямар байдгийг бид хэлүүлэлгүй сайн мэднэ. Цаг агаар жаахан хүйтрэх, бороо орох юм уу даарахаар яс нь янгинаж эхэлдэг. Нэг үгээр хэлбэл, тухайн хүүхэд насан туршийн шаналгаатай болж байгаа юм. Түүнээс гадна хамгийн том аюул бол бага насны хүүхдүүдийн дунд газар авч буй ясны сийрэгжилт билээ. Бидний тоодоггүй гар, хөлийн хугарал, бэртэл ясны сийрэгжилтийн хэмжээнд хүрч буй учраас бид үүнд томоос том анхаарал хандуулах цаг иржээ.
Тэгэхгүй бол ясны сийрэгжилт гэх “чимээгүй тахал” бидний хойч ирээдүй рүү өнгийж эхлэх нь. Хүүхэд унаад гар, хөлөө хугалж л байдаг шүү дээ гэх хуучирсан сэтгэлгээгээ хаяхгүй бол ирээдүй үгүй монгол болоход тун ойрхон болжээ. Бид ийнхүү Тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд болон эцэг, эхтэй ярилцсаны дараа ГССҮТ-ийн ХГС-ийн II тасгийн эрхлэгч Б.Жаргалсайхантай дээрх асуудлаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Б.Жаргалсайхан: Хүүхдүүдийн гар, хөлийн хугарал ихэссэн нь ясны бат бөх чанар алдагдсантай холбоотой
-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд хөл, гараа хугарах тохиолдол ихэссэн гэсэн. Энэ юунаас болж байна вэ?
-Улс орны хөгжиж, машин техник ихсэхийн хэрээр осол, гэмтлийн тоо нэмэгдэх боллоо. Тэр дундаа хүүхдийн гэмтэл нэмэгдэж байна. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, эдийн засгийн хөгжил, нийгмийн байдлыг дагаад машин, техникийн тоо, үйлдвэржилт эрс ихэслээ. Хоёрдугаарт, ард иргэдийн ууж, идэж буй хүнсний хэрэглээтэй холбоотой. Дээхэн үед хүүхдүүд тоглож байхдаа байшин, хашаан дээрээс унадаг байсан.
Гэхдээ тэр болгон гар, хөл нь хугардаггүй байлаа шүү дээ. Сүүлийн үед хүүхдүүд сандал дээрээс унаад гараа хугалж байгаа нь тэдний идэж буй хоол хүнс, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалж байна. Үүний улмаас хүүхдүүд рахит, ясны сийрэгжилт зэрэг өвчтэй болж байна. Өөрөөр хэлбэл, ясных нь бат бөх чанар буурч байна гэсэн үг. Бат бөх чанар нь буурч байгаа учраас хүүхэд орноосоо унаад гараа гэмтээчихдэг, сандлаас унаад л хөлөө гэмтээчихдэг болж. Ийм хоёр шалтгаанаар хүүхдүүдийн гар, хөл хугарах нь ихэссэн.
-Хүүхдүүд орноос унаад гар, хөлөө гэмтээчихдэг болсон гэлээ. Энэ нь тухайн хүүхдэд тодорхой хэмжээгээр ясны сийрэгжилт явагдаж байна гэж ойлгож болох уу?
-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд ээжтэй нь холбож авч үзнэ.Тухайлбал, ээжийнх нь жирэмслэлт хэвийн байсан уу, эсвэл хортой нөхцөлд ажиллаж байсан уу гэдэг чухал. Мөн ээж нь жирэмсэн байхдаа газтай ундаа их хэрэглэдэг, компьютерт удаан ажилладаг, гар аргаар алт олборлодог байсан бол тун хэцүүхэн. Ийм амьдралын хэв маягтай ээжээс төрсөн хүүхэд ясны эмгэгтэй, ясны хэврэгшилтэй төрөх магадлалтай.
Түүнчлэн төрснийхөө дараа хүүхдэдээ хүрэлцээтэй хэмжээний витамин, амин дэмийг өгсөн эсэх бас нөлөөлнө. Манай иргэд тэр бүр амин дэм хэрэглээд байдаггүй. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн яс хугарч байна гэдэг хүүхдэдээ зөвхөн мах, гурил өгөөд ямар ч витамин, ногоо өгдөггүйтэй холбоотой. Үүнээс болж хүүхдийн биеийнх нь ерөнхий эсэргүүцэл, тамир тэнхээ алдагддаг. Мөн ээжүүд хүүхдээ хөхний сүүгээр хооллолгүй нэмэлт тэжээл өгдөг. Энэ нь хүүхдүүдийн яс хэврэгшиж, ясны сийрэгжилт явагдах нэг үндэс болдог.
-Орчин цагт хүмүүс хийжүүлсэн ундаа их хэрэглэх болсон. Ясны сийрэгжилтэд нөлөөлөх үү?
-Маш их нөлөөлж байгаа. Хийжүүлсэн ундаа, чипс хүүхдэд ямар ч тэжээл болохгүй мөртөө ходоодыг нь дүүргээд байдаг. Химийн аргаар боловсруулж, гаргаж авсан бүтээгдэхүүн шүү дээ. Эко бүтээгдэхүүн биш. Тиймээс ааруул, цагаан идээгээ хэрэглэх хэрэгтэй.
-Одоогийн байдлаар танай тасагт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ. Сая тасгийн коридорт хоёр хүүхэд хэвтэж харагдсан. Ачаалал их байгаа бололтой?
-Бид жилийн дөрвөн улиралд ачаалал ихтэй ажилладаг. Манай II тасаг гэхэд нийт 35 ортой. Гэтэл өнөөдрийн байдлаар 43 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бүр найман хүүхэд дамнуурга, кушетка, сандал дээр суугаад сул ор гарах, хагалгаандаа орохыг хүлээгээд л сууж байна. Дулааны улирал болохоор ачаалал ихэсдэг л дээ. Одоо бол хүүхдүүд гадаа их тоглодог үе нь. Зун болохоор гэр бүлээрээ аялал зугаалгад явдаг. Тиймээс машины осол, хурдан мориноос унаж гэмтсэн хүүхэд их ирнэ. Өвөл халтирч унаснаас бэртсэн хүмүүс ирнэ. Ер нь л жилийн дөрвөн улиралд ачаалалтай.
-Өдөрт хэчнээн хагалгаа хийгдэж байна вэ?
-Өдөрт 8-10 мэс засал үргэлж хийдэг. Төлөвлөгөөт хагалгаа учраас тэр. Долоо хоногт 40-50 хагалгаа тогтмол хийж байна.
-Монгол гурван хүн тутмын хоёр нь шүдний өвчлөлтэй байдаг гэж сонсож байсан. Үүнтэй адил хүүхдийн ясны бэртэл, гэмтэл үндэсний хэмжээний асуудал болсон уу?
-Тийм. Үүнийг гаргаж тавих цаг нь болчихсон. Хугараад л байдаг, хугарч л байдаг юм гэсэн сэтгэлгээр биш хугарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Сэргийлэх гэдэг нь ясныхаа бүтцийг хэвийн байлгана гэсэн үг. Хүний яс кальци, фосфор, магни гээд олон элементүүдээс бүтдэг. Тэр элементүүдийн хоорондын харьцаа нь алдагдахаар ясны бат бөх чанар алдагддаг. Үүнийг ясны сийрэгжилт гэж нэрлэдэг. Энэ бол үндэсний хэмжээний асуудал болчихсон. Харамсалтай нь хүмүүс энэ талаар ярихгүй байна.
-Ясны сийрэгжилт төрөлхийн гэж байх уу?
-Байна.
-Олдмол ясны сийрэгжилт ихсэж байна уу?
-Ихсэж байна. Би түрүүнд жишээ гаргаад хэлсэн шүү дээ. Би 1980-аад оны хүүхэд. Бид хүүхэд байхдаа үргэлж л хашаан давж, энэ тэрүүгээр хариаж явдаг.Тэгэхдээ олон л унаж байсан. Тэр болгон гар хугараад байдаггүй. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүд орон дээрээс унасан, сандал дээрээс унасан гээд гар, хөл нь хугарсан хүүхдүүд их ирж байна.
...Ямартай ч мэргэжлийн эмч бидэнд ийн ярилаа. ГССҮТ-ийн ганцхан тасгаар ороход нөхцөл байдал ийм байна. тус төвийн үйлчлүүлэгчдийн нэлээдгүй хувийг орноос, сандлаас унаж гар, хөлөө хугалсан гэх шалтгаантай хүүхдүүд эзлэх болж. Хүүхдүүдийн гар, хөл яагаад ийм амархан хугарах болов, юунаас болж байна вэ гэдгийг бид дараагийн сурвалжилгаараа хөндөх болно.
| https://ikon.mn/n/109f |
109g | МГТИС-ийн оюутан П.Тэмүүлэн: Боломж үргэлж бидний дэргэд байдаг | ikon.mn | 05/11/2017 09:07:00 | -Амжилтын түүх-
Ирээдүйд өндөр үнэлэмжтэй, эрэлттэй, чадварлаг, өндөр мэдлэгтэй мэргэжилтэн байхын тулд эзэмших мэргэжил, суралцах сургуулиа эртнээс зөв сонгох нь хамгийн чухал. Энэ асуудалд хүүхэд залуус маань ялангуяа шийдвэр гаргах эцэг эхчүүд маань эрх биш эрэл хайгуул хийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтад инженерийн мэргэжил нэлээд дээгүүр байр эзлэж байгаа.
Тиймээс инженер мэргэжлээр сайн суралцаж чадвал дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэхгүй гэсэн үг юм. Чухам ямар сургууль сонгож, хэр чанартай суралцах нь танаас шалтгаалах хэрэг. Ингээд инженер мэргэжлээр суралцах гэж байгаа хүүхэд залуусынхаа сонголтод мэдээлэл болох үүднээс Монгол-Германы хамтарсан, ашигт малтмал, технологийн их сургуульд “Механик инженер”-ээр 3 дахь жилдээ 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байгаа оюутан Пүрэвдоржийн Тэмүүлэнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Тэрээр, дэлхийн түвшний мэдлэгийг эх орондоо хэрхэн эзэмшиж байгаа тухай, яагаад инженер болох болсон тухайгаа та, бидэнтэй хуваалцах болно.
- Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?
- Намайг Пүрэвдоржийн Тэмүүлэн гэдэг. Би Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 3 дугаар курст сурдаг. Одоо механик инженерийн чиглэлээр суралцаж байна.
- Ингэхэд яагаад инженер мэргэжлийн сонгосон бэ?
- Хоёр шалтгаан байгаа. Би бүр багаасаа л сонирхолтой шинжлэх ухааны тухай баримтат кино мөн роботтой кинонуудыг үзэх их дуртай байсан.
Бас аав маань инженер мэргэжилтэй хүн, аавын хийдэг ажлууд нь миний сонирхолыг их татдаг байлаа. Магадгүй энэ хоёр шалтгаан миний инженер болох хүсэл мөрөөдлийг нээж өгсөн байх гэж би боддог юм.
Гэхдээ яг суралцаад ирэхээр инженер болно гэдэг тийм ч амаргүй даваа юм байна. Сайн инженер болохын тулд их мэдлэг туршлага хурамтлуулж, олон талын чадваруудыг эзэмших хэрэгтэй, дадлага хийх явцдаа ер нь нэлээн хариуцлагатай ажил мэргэжил гэдгийг ойлгосон.
Анхандаа би инженер хүн тоо сайн боддог, хими физик ойлгодог, жаахан философийн мэдлэгтэй байхад хангалттай гэж боддог байсан бол дадлага хийж байхдаа инженер байна гэдэг нэг талаасаа хүний арга эвийг олдог, хүнд өөрийгөө ойлгуулж, асуудлын гогцоог тайлж чаддаг, нөгөө талаас удирдах багаар ажиллах чадвартай илүү холыг харж чаддаг хүн байх ёстойг ойлгосон.
- Сургуулиа төгсөөд жинхэнэ инженер болчихоод хамгийн түрүүнд юу хийх вэ?
- Би, инженер хүн зохион бүтээгч, шинийн эрэлхийлэгч гэдэг өнцгөөс дандаа хардаг. Миний санаа зовдог нэг зүйл бол дэлхийн дулаарал, цөлжилт.
Энэ дэлхий дээр би, бидний үе амьдраад дуусахгүй, бидний үр хүүхэд хэдэн үеэрээ үргэлжлэн амьдарна. Тиймээс өнөөдөр бидний хийж байгаа буруу үйлдлээс болоод хүрээлэн байгаа орчин минь ггол усгүй, ан амьтангүй, ногоон байгальгүй болчихвол яах билээ гэдэгт үргэлж санаа зовдог.
Тэгэхээр би инженер болоод хамгийн түрүүнд тийм юм хийнэ гэхээсээ илүү юу ч хийж бүтээсэн бай байгаль орчны нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны асуудлуудыг анхаардаг, байгаль дээрх үр нөлөөг байнга судалдаг, тооцдог инженер болно гэж боддог.
- Танай сургуулийн оюутнууд ХБНГУ-д дадлага хийдэг гэсэн. Өөрөө мэдээж тэдний нэг учраас дадлага хийх явцдаа ямар ялгаатай зүйлийг олж харсан бэ?
- Энэ бол манай сургуулийн онцлогуудын нэг. Бид нар 1-р курсээ төгсөөд германы хамтын ажиллагаатай сургуулиуд руу танилцах дадлага хийхээр явдаг.
Анхны жил бидний 20 орчим оюутан Фрайбергийн технологийн их сургууль дээр хоёр долоо хоногийн хугацаатай танилцах дадлага хийсэн. Харин өнгөрсөн жил би 2 сарын хугацаанд дадлага хийхээр дахин явсан. Тэнд дадлага хийж байхдаа миний нэг анзаарсан зүйл гэвэл Монголд болохоор багш нар нь оюутнуудынхаа араас санаа тавьж, хичээлээ хийсэн үгүй эсэхийг асууж шалгадаг бол, германд арай өөр.
Бүх хариуцлага өөр дээр. Соёлын энэ зөрөө нь эхэндээ надад их хэцүү байсан. Ямар нэг шахалт шаардлага хүлээдэг тийм муу зуршилд бид суралцсан байна. Би герман багшаасаа асуусан, герман оюутнууд дадлагаа яаж хийдэг талаар. Тэд суралцаж байх явцдаа дадлага дээр гараад юу хийх ёстой бүх зүйлээ эртнээс төлөвлөж тооцоолдог, өөрсдийнхөө төлөө өөрсдөө явах ёстой гэсэн зарчмыг сайтар ойлгосон байдаг.
Тэд дадлагынхаа явцад эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадах хэмжээнд хүртэл суралцаж чадсан байдаг нь гайхмаар. Энэ нь тэд дадлагаа маш чанартай хийдгийн жишээ. Би эндээс их зүйлийг сурсаан. Хэрэв миний хийж байгаа зүйлд асуудал тулгарвал, удирдагч маань намайг зөвхөн чиглүүлэх үүрэгтэй, миний асуудалд, миний хариуцлагатай байх үгүй эсэхэд багш санаа зовох шаардлага байхгүй, оюутан өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагатай суралцах ёстой гэдгийг би ойлгож ирсэн.
Энэ бол маш том ялгаа. Харин одоо би Оюу толгой компанид уртын дадлагаа хийж байна. Надаас гадна манай гурван оюутан бас энд тус бүрийн чиглэлээр дадлагажиж байгаа. Энэ том компанид дадлага хийхийн тулд оюутнууд бас л өндөр шалгуурыг давдаг.
- Германд дадлага хийхэд багагүй зардал гардаг байх даа.
- МГТИС-ийн оюутнууд бол их азтай гэж би хэлнэ. Бидний германд хийх дадлагын төлбөр, замын зардал, байр хоол гээд бүгдийг Германы эрдмийн солилцооны алба /ГЭСА/ болон сургуулиас гаргадаг.
Бидэнд ийм том дэмжлэг олгож байхад бид сайн суралцаж, ирээдүйд сайн инженер болохын тулд тэмүүлэх л хэрэгтэй. Хариуцлагатай сурах ёстой гэж би боддог. Дашрамд дурьдахад би энэ сургуульд анх элсэн орсон цагаасаа хойш 100 хувь сургалтын тэтгэлэгтэй суралцаж байна.
Энэ боломж МГТИС-д амжилттай суралцаж байгаа оюутан бүрт нээлттэй байдаг.
- Дээр чиний ярианд инженер хүн эзэмшвэл зохих чадваруудын тухай цухас дурьдагдаад өнгөрсөн. Танай сургалтын хөтөлбөрт тэр чадваруудын хичээлүүд ордог уу?
- Энэ асуултанд хариулахын тулд би төслийн багийн жишээн дээр тайлбарлая. Бид заримдаа багш профессоруудынхаа судалгааны төсөл дээр эсвэл өөрсдөө төслийн баг болж ажилладаг.
Анх энэ сургуульд орж ирэхэд надад төслийн тухай ямар ч ойлголт байдаггүй байлаа. Төсөл дээр зөвхөн томчууд ажилдаг юм шиг, улс төрчид хийдэг ажил юм шиг ойлгодог байсан одоо өөр. Ер нь төсөл гэдэг чинь санаагаа олоод багаа зөв бүрдүүлээд хүрэх үр дүнгээ тооцоолж чадаж л байвал бүх санааг төсөл болгож болдгийг ойлгосон.
Их энгийн зүйл байсан байна лээ. Тэгэхээр төслийн баг, төслөө хэрэгжүүлэх явцдаа инженер хүнд байх ёстой чадваруудад аяндаа суралцаж эхэлдэг. Тэр баг дотор хэн нь манлайлагч байна. Хэн нь багаар тоглож чадаж байна. Хэн ямар оновчтой санаа шийдэл гаргаж байна. Хэн бичиг баримт, судалгаан дээр дүн шинжилгээ хийж чадаж байна гэх мэтчилэн үйлдэнгээ тэр чадваруудад суралцдаг.
Түүнээс гадна бидэнд германаас тусгай сургагч багш ирж хувь хүний хөгжлийн хичээлүүдийг ордог.
- Үнэхээр танай оюутнууд бусдаас илүү байхаас ч аргагүй юм. Яг энэ мөчид ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй дүү нартаа хуваалцах үг байна уу? Бидний ярилцлага өндөрлөж байна.
- Баярлалаа. Би, дүү нартаа “Боломж үргэлж дэргэд байдаг юм шүү” гэдэг үгийг хэлмээр байна. Учир нь одоо манай залуус үргэлж гадагшаа явж суралцахыг тэмүүлэх болсон.
Мэдээж чанартай боловсрол эзмшиж, гадны соёлоос сурахын тулд тэр байх л даа. Тооцоод үзвэл маш их зардал мөнгө гарна. Гэтэл эх орондоо, жилдээ гурван мянган доллар ч хүрэхгүй зардлаар хүний нутгаас, өндөр зардлаар очиж олж авах мэдлэгийг эх орондоо олж авах боломж бүрдсэн шүү гэдгийг бас хэлмээр байна.
Би төрийн өмчийн отгон их сургууль болох Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд суралцаж байгаадаа их баяртай байгаа. Боломж үргэлж бидний дэргэд байдаг юм шүү.
- За, сайхан ярицлага өрнүүлсэнд баярлалаа. Хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье. | https://ikon.mn/n/109g |
109h | Байгууллагын ДАТА МЭДЭЭЛЭЛ яагаад чухал вэ? | СУРТАЛЧИЛГАА | 05/11/2017 09:18:00 |
Байгууллага өргөжин тэлж, зах зээл дээр улам бат бөх зогсож эхлэх тэр мөчөөс эхлэн байгууллагын дотоод болон хэрэглэгчдийн мэдээллийн хадгалалт, түүний аюулгүй байдал, мөн тухайн байгууллагын гол хөдөлгөгч хүч болсон технологийн зогсолтгүй, найдвартай үйл ажиллагааг хэрхэн хангах асуудал тулгардаг.
Нэгэнт эдгээр хүчин зүйлс нь танай байгууллагын бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг гэж үзвэл дата мэдээллүүд ямар түвшинд эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй ажиллаж чадахаар зохион байгуулагдсан эсэхээс хамааран таны бизнес санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс төдий чинээ хол байна гэж ойлгож болох юм.
Жишээ нь: Банк санхүүгийн байгууллагуудын хувьд харилцагчдын данс, төлбөр тооцооны мэдээлэл түүний аюулгүй байдал, дотоод болон гадаадын төлбөр тооцооны системийн тасралтгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хувьд үйлчлүүлэгчдийн өвчний түүх болон эмчилгээний түүх гэх мэт чухал дата мэдээллийг зүгээр нэг серверийн өрөөнд байршуулах нь асар эрсдэлтэй алхамд тооцогддог.
Яагаад газарзүйн хувьд алслагдмал нөөц Дата төвийг сонгодог вэ?
АНУ-д болсон 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дараагаар банк санхүү, үйлдвэрлэл гээд маш олон пүүс, компаниуд мэдээллийн аюулгүй байдлын талаарх бодлогодоо өөрчлөлт оруулсан байдаг. Дата төвийн мэдээллээ өөр эх үүсвэр дээр буюу газарзүйн хувьд алслагдмал, хоёрдогч дата төв дээр нэгэн зэрэг байршуулах замаар бизнесийн үйл ажиллагаагаа баталгаажуулах болсон юм.
Жишээ нь: Тус террорист халдлагаас хойш Apple болон Google корпорациуд өөрсдийн нөөц дата төвийг орон нутгийн бүсэд байгуулсан бол Microsoft газарзүйн нөөц дата төвөө Chicago хотод байгуулсан.
Сүүлийн жилүүдэд газарзүйн хувьд нөөц дата төв гэдэг ойлголт нь дэд бүтцийн хувьд тухайн улсын хуурай газрын тээврийн хөгжлөөс хамааран /хурдны зам, хурдны галт тэрэг г.м/ 4 цагийн дотор буюу хамгийн хурдан хугацаанд хүрч очих байдлаар төлөвлөж үндсэн дата төвөөс 160-1600 км зайд газарзүйн нөөц дата төвийн байгуулах хандлага тогтсон байна.
Бидний туршлага:
(Монголын анхны олон улсын сертификатаар баталгаажсан иж бүрэн Дата төв байгуулах төсөл гүйцэтгэгч)
Мобиком Корпораци, Мобинет ХХК хамтран Монгол Улсад анх удаагаа цахилгаан тэжээл, сүлжээ, хяналт, хөргөлтийн систем болон сервер, сүлжээ хяналтын өрөөний дотоод засвар, зохион байгуулалт гээд цогц шийдлээр TIA-942 стандартын дагуу TIER II (Redundant Components 99.741% Availability) зэрэглэлийн олон улсын сертификатаар баталгаажсан иж бүрэн Дата төв байгуулах төслүүд дээр ажиллаж салбартаа тэргүүлэгч 3 банкны дата төвийг хүлээлгэн өгөөд байна.
Мэдээллийн технологийн Дата төвийн үйл ажиллагаа, програм хангамж, хяналт, нэгдсэн удирдлага, тоног төхөөрөмж, барилга байгууламж, дэд бүтцийг үнэлэн батламж олгодог дэлхийн нэр хүнд бүхий Uptime Institute Professional Services-ээс тухайн төслийн баримт бичгээс авахуулаад, олон улсын сертификаттай гадны мэргэжилтнүүд газар дээр нь шалгаж, үнэлгээ өгсний дүнд ОУ-ын TIER (1-4 зэрэгтэй) стандартыг бүрэн хангасан гэдгийг баталсан билээ.
Жишээ нь: Олон улсын стандартын Tier II шаардлага нь цахилгаан эрчим хүч, хөргөлтийн систем, галын аюул зэрэг дэд бүтцийн ослоос үүдэх мэдээллийн технологийн үйл ажиллагааны доголдлыг 99.7% хүртэл бууруулсныг гэрчилдэг.
Үүний зэрэгцээ Монгол Улсад анх удаагаа олон улсын TIA-942 стандартын дагуу TIER III зэрэглэлийн газарзүйн хувьд нөөц дата төвийг Дархан хотод байгуулаад байна.
Мобиком Корпорацийн Дата төвүүд дээр манай улсын топ банк санхүү, уул уурхайн байгууллагууд мөн Төрийн болон олон улсын салбар байгууллагууд, хэвлэл мэдээлэл, телевизүүд, бусад аж ахуй нэгжүүд өөрсдийн дата мэдээллийг байршуулан хамтран ажиллаж байна.
Мобиком Корпорацийн хөрөнгө оруулагч болох KDDI Корпораци нь олон улсад Дата төв байгуулах төсөл хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх, дата мэдээлэл байршуулах бизнесийн салбарт дэлхийн топ 5 байгууллагын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд дэлхийн 13 гаруй улсын 24 хотод 447,000 мкв талбайд өөрийн 48 дата төвийг байгуулж дата мэдээлэл байршуулах үйл ажиллагаа эрхэлдэг.
KDDI Корпораци манай дата төвийн төслүүд, одоогийн дата төвүүдийн сайжруулалт, хөгжүүлэлт, аюулгүй байдал, бизнесийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.
Монголын анхны ГАЗАРЗҮЙН НӨӨЦ ДАТА ТӨВ (International standard TIER III ready)
Улаанбаатар хотоос 220км зайд Дархан хотод байрладаг Мобиком Корпорацийн Теди төвийн байранд техникийн бүсийн төв болон Дархан дата төв үйл ажиллагаагаа явуулж байна. Дархан дата төв нь олон улсын TIA-942 стандартын дагуу байгуулагдсан ба TIER III ангиллыг хангахуйц Монголын анхны Газарзүйн нөөц дата төв юм.
Барилгын бүтэц:
Барилгын зураг төслийг анхнаас нь дата төв байгуулах зориулалтаар, олон улсын стандартын дагуу төлөвлөж, гүйцэтгэсэн. Дархан хотод байрлах Газарзүйн нөөц дата төвийн байгууламж нь энгийн барилгатай харьцуулахад дээврийн даац 1,5 дахин, арматурын чанарын үзүүлэлт 4 дахин, таазны өндөр 1,6 дахин, давхар дундын хучилтын даац 2,4 дахин илүү.
Үл тасалдах цахилгааны эх үүсвэр
Систем+Систем
Дата төвийн эрчим хүч хангамжийн систем нь олон улсын стандартын TIER IV зэрэглэлийг хангахуйц “2N (систем+систем)” бүтэцтэй бөгөөд А ба Б гэсэн 2 тусдаа бие даасан систем зэрэг ажиллана. Систем тус бүр үндсэн оруулга болон нөөц генераторуудын хооронд сэлгэн залгалт хийн ажиллах ба аль нэг систем бүрэн зогсоход нөгөө системийг Bypass горимоор холбон 2 систем хэвийн ажиллах боломжтой.
Үндсэн оруулга болон генератор хоорондын сэлгэн залгах төхөөрөмжүүд нь програмчлагдсан логик удирдлагатай. Нөөц тэжээлийн генераторууд нь өөрийн түлшний савнаас гадна нэмэлт түлшний танк байрлуулж өгсөн нь аваарын горимд ажиллах хугацааг уртасгасан. Мөн хөргөлтийн системийн найдвартай байдлын үүднээс цахилгаан хангамж нь систем тус бүрээс холбогдон тэжээгдэнэ.
Хөргөлтийн систем
“Energy saving precision” хөргөлтийн систем нь шууд бус free cooling болон шууд хөргөлтийн гэсэн 2 ажиллагаатай бөгөөд серверийн өрөөний зохион байгуулалт нь “Cold-Aisle containment” шийдлээр хийгдсэн. Энэхүү шийдэл нь хүйтэн ба халуун агаарын урсгалыг тусгаарласан битүүмж нь хөрсөн агаарыг бүрэн ашиглах зарчмаар хөргөлтийн системийн багтаамжийг нэмэгдүүлэх, цахилгаан зарцуулалтыг шууд буруулах дэвшилтэд зохион байгуулалт юм.
Галын аюулын үед битүүмж нь дохиоллын системтэй уялдан ажиллана.
Галын хамгааллын систем
FM200 инертийн хийн шийдэл нь хүчил төрөгч оролцсон шаталт үүсэх химийн урвалаас сэргийлж, шаталт дэмжигч бодисууд үүсэх боломжийг хаах зарчмаар ажилладаг. Орчны хяналтын температур болон утаа мэдрэгч, хөргөлтийн системтэй уялдан ажиллах зарчмаар програмчлагдсан.
Орчны хяналтын систем:
Өрөөний температур, чийгшил, тоос, чичиргээ, ус алдалтыг мэдрэх мэдрэгчүүдээс гадна орчныг хянах камерын тусламжтай серверийн өрөөний хяналтыг тогтмол хийдэг.
Сүлжээний нөөц холболт:
Дархан Дата төвд 1+1 нөөц холболт, Alcatel болон Ericsson зэрэг дэлхийн тэргүүлэх зэргийн дамжуулах төхөөрөмжүүд, шилэн кабелийн хоёр өөр оруулга, замчлал бүхий сүлжээг зохион байгуулж олон улсын стандарт, найдвартай байдлыг бүрэн хангасан.
Энэ сүлжээг ашиглан Улаанбаатар хот, бүх аймгийн төвийг холбосон өндөр хурдны интернет үйлчилгээ болон MPLS сүлжээнд суурилсан байгууллага хоорондын VPN үйлчилгээг үзүүлдэг.
Мэдээллийн аюулгүй байдал:
Дархан Дата төвийн сүлжээ нь цахим халдлагаас хамгаалах болон халдлагыг илрүүлэх систем, галт ханаар бүрэн хамгаалагдсанаас гадна мэргэшсэн инженерүүд аюулгүй байдлыг ханган ажилладаг.
Сүлжээ хяналтын төв:
Мобиком Корпорацийн техникийн төв байр, Сүлжээ хяналтын төвд 7 хоногийн 24 цагаар нэгдсэн удирдлагын систем дээр тасралтгүй хяналт хийхээс гадна Дархан хот дахь төвийн бүсийн Сүлжээ хяналтын төв дээр давхар хяналт хийж, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Үйлчилгэээний бусад мэдээллийн талаар байгууллагын харилцагч хариуцсан менежер болон 2222 лавлах утаснаас авна уу.
Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
| https://ikon.mn/n/109h |
109i | Монгол хайлаас нийлүүлэх хүсэлт авч эхэллээ | ikon.mn | 05/11/2017 09:27:00 |
Нийслэлийн “Хот тохижилтын газар” нь Монгол Улсад мод үржүүлгийн газартай аж ахуйн нэгжүүдээс дараах шаардлага хангасан Монгол хайлаас нийлүүлэх тухай хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Монгол хайлаасны нэгж үнэ нь 700 төгрөгт багтсан байх шаардлагатай юм.
Монгол хайлаас нийлүүлэх хүсэлтийг энэ сарын 11-18 хүртэл авах бөгөөд шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгуулан ажиллах болно.
Хүсэлтийг Баянзүрх дүүрэг 14 хороо Жуковын өргөн чөлөөнд байрлах “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т авч байна.
Тавигдах шаардлага:
1
Модны хэлбэр
Титэм салаа зөв хэлбэртэй
2
Модны нас, хэмжээ
2-3 настай, 0,6 метрээс дээш өндөртэй, оройн хаталт өгөөгүй байх
3
Модны үндсэн мөчир
Мөчрийн салаалт олон байх
4
Модны үндэс
Салаалсан үндэс ихтэй, хялгасан үндэснүүд тасраагүй, шороо нь угаагдаагүй байх
5
Баглаа, боодол
Өндрийн хэмжээгээр нь ангилж 50 ширхэгээр багцалж бооно.
Эх сурвалж: Нийслэлийн Хот тохижилтын газар | https://ikon.mn/n/109i |
109j | QUIZ: АНГЛИ хэлний ДҮРМИЙН МЭДЛЭГ шалгах сорил | Р.Түвшин, iKon.mn | 05/11/2017 09:41:00 |
Хэлний мэдлэгээ шалгаарай. | https://ikon.mn/n/109j |
109k | Армандо Торрес: “Оюу толгой” борлуулалтын орлогоосоо давсан мөнгийг Монголын банкуудаар оруулна | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/11/2017 10:04:00 |
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар /CEO/ Армандо Торрес томилогдсон тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Ажлаа аваад удаагүй байгаа шинэ Гүйцэтгэх захирал өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзаж ярилцлага өрнүүллээ.
Армандо Торрес нь өнгөрөгч 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн бөгөөд "Рио тинто"-гийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байв. Тэрбээр ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.
Армандо Торрес сүүлийн зургаан жил "Рио тинто" группт удирдах ажил эрхэлсэн. Ажлын гараагаа Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлсэн ба Австрали, Канад дахь үйл ажиллагааг хариуцан ажилласны дараа Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв.
-Та өөрийнхөө тухай Монголчуудад танилцуулна уу?
-Би Бразилд төрж өссөн. Их сургуулиа химийн болон процессийн инженер чиглэлээр төгссөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Карьераа анх Бразилд хөнгөн цагааны үйлдвэрийн чиглэлээр эхлүүлж байлаа. Бразилийн өмнөд хэсэг улс орныхоо хамгийн өндөр хөгжилтэй хэсэг байдаг. Би өмнөд хэсэгт ажиллаж байгаад харьцангуй буурай хөгжилтэй хойд хэсэг рүү шилжин ажилласан юм. Тэнд ажиллаж байх хугацаандаа хамтран байгуулсан хөнгөн цагааны хайлуулах үйлдвэрүүд маань дэлхийн хамгийн шилдэг үйлдвэрүүд болсон байгаа.
Анх 2011 онд "Рио тинто"-гоос ажлын урилга хүлээж авч байсан. "Рио тинто"-д ажиллаж байх хугацаандаа хайлуулах дөрвөн үйлдвэр, хоёр уурхайн үйл ажиллагааг хариуцан ажилласан. 2016 оны наймдугаар сард "Рио тинто"-гоос "Оюу толгой"-г хариуцсан Ерөнхий захирлаар ажиллах үүрэг авсан. Энэ хугацаанд гүний уурхайн төслийг амжилттай болгох тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн.
Компанийн ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдээс надад итгэл үзүүлж, гүний уурхайн төслийг хэрэгжүүлэх багийг удирдах болсондоо баяртай байна. Мөн гэр бүлийн хүн маань намайг дагаж Монголд нүүж ирэхээр болсон. Бид Монголын гайхалтай соёл, зан заншлаас суралцана гэдэгтээ итгэлтэй байгаа.
-“Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаач?
-“Оюу толгой” ХХК аюулгүй ажиллагааны хувьд "Рио Тинто" группдээ тэргүүлж байгаа. Гүний уурхайн төслийн багийн хувьд барилга, бүтээн байгуулалтын салбартаа тэргүүлэх хэмжээнд явж байна.
Бид энэ уурхайг 100 жилээр ажиллуулах төлөвлөгөөтэй байдаг. Тийм учраас дотоодын ажиллах хүчнийг боловсруулахад ихээхэн анхаарч ажилладаг. Өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагааны багуудын 96 хувийг Монгол ажиллагсад эзэлж байна.
Гүний уурхайн төсөлд ажиллагсад 3,500 болж нэмэгдсэний 87 хувь нь Монгол ажиллагсад юм. Цаашид уурхайг үр ашигтай, тогтвортой авч явахын тулд дотоодын боловсон хүчнийг чадавхжуулж, сургахад ихээхэн хэмжээний хүч хаяж ажиллах болно.
Миний уулзаж танилцсан Монгол ажиллагсад өндөр боловсрол, мэдлэгтэй байдаг нь бахархлыг маань төрүүлсэн. Цаашид “Оюу толгой” ХХК-ийг дэлхийн зэсийн зах зээлийг шилдэг компани болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Санхүүгийн тал дээр ярихад үйл ажиллагааны мөнгөн урсгалын үзүүлэлтүүдийг эерэг байлгах чиглэлээр олон ажил хийж байгаа. Учир нь одоогийн бидний ашиглаж буй ил уурхай зэс, алтны агууламж багатай. Уурхайн багууд үйл ажиллагааг ашигтай байлгах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж байна. Ялангуяа 2017-2018 онд биднийг томоохон сорилтууд хүлээж байгаа.
"2017 оны гүний уурхайн төслийн зардал 800-900 сая ам.доллар байна"
-Гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу амжилттай явж байгаа юу?
-Бид хэд хэдэн ажлыг төлөвлөгөөнөөс нь түрүүлж биелүүлсэн. Ихэнх хэсгүүдийн ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байгаа.
Мэдээж бидний гол зорилт төлөвлөсөн хугацаандаа, төсөвт багтааж энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх юм. 2020 онд анхны хүдэр гаргах зорилт тавьсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ зорилтдоо багтаж ажиллахыг хичээж байна.
-“Оюу толгой” ХХК Монголын эдийн засагт чухал нөлөөтэй төсөл. Хямралын үед Монголын эдийн засагт хөрөнгө оруулагчдын мөнгө ус, агаар шиг хэрэгтэй байгаа. Гүний уурхайн төсөлтэй холбоотой орж ирэх 5 тэрбум ам.долларын санхүүжилт ямар шатлалаар орж ирж байгаа вэ. Энэ жилдээ хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?
-Гүний уурхайн төслийн зардал 5.3 тэрбум ам.доллар. Үүнд хөрөнгө оруулалт болон урсгал зардал орж байгаа. 2017 оны гүний уурхайн төслийн зардал 800-900 сая ам.доллар байна гэсэн тооцоо бий. 2020 он хүртэл дунджаар нэг тэрбум ам.долларыг бид гүний уурхайн төсөлд зарцуулах төлөвлөгөөтэй байна.
Хамгийн гол нь дотоодын ханган нийлүүлэгчдэд энэ мөнгийг зарцуулж байна уу гэдэг шаардлага тавигдаж байгаа. Бид тавьсан зорилтоосоо давуулан биелүүлж энэ чиглэлээр ажиллаж байна.
Барилга, бүтээн байгуулалтын ажилд компаниуд олон улсын компаниудтай хамтарч оролцож байгаа. Цементийн хангалтыг дотоодын компаниудаас авч байна. 2017 онд “Оюу толгой” ХХК борлуулалтын орлогоо 100 хувь гэж үзвэл үүнээс давсан буюу 110 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг гүний уурхайд хийнэ. Цаашид энэ тоо нэмэгдэнэ.
-Төсвийн тодотголын үеэр УИХ-ын тогтоол гарч томоохон төслүүдийн мөнгийг Монголын банкуудаар дамжуулах шийдвэр гарсан ч цуцлагдсан. УИХ-ын зарим гишүүд энэ шийдвэрийн хүрээнд том төслүүдийн нийт орлогын 20-30 хувь нь Монголд үлдэх боломжтой гэж ярьсан. Энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?
-Тухайн тогтоол, заалт нь Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын эрх хэмжээний асуудал учраас би хариулах боломжгүй байна. Зарим гишүүдийн хэлсэн тооцоог өөрийн биеэр үзэж, хараагүй учраас сайн мэдэхгүй байна.
Энд дурдахад 2016 онд манай компанийн Монгол Улсад оруулсан орлого нь нийт борлуулалтын орлогын 66 хувьтай тэнцэж байгаа. Энэ тоо 2017 онд 110 хувь болж өснө. Манай төслийн бүтээн байгуулалтын үе шатны онцлогоос хамаараад энэ ингэж өсөж, хэлбэлзэж байдаг.
-Монголын банкууд томоохон төслүүдэд жижигдэх байх. Гэхдээ сайжирч болно. “Оюу толгой” ХХК-ийн хувьд ямар шаардлагыг нь хангасан тохиолдолд Монголын банкуудтай ажиллах вэ?
-Монголын банкуудтай ажиллаж байгаа. Бид борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний мөнгийг 2017 онд Монголын банкуудаар оруулах гээд байж байна. Шууд хэлэхэд тэдэнтэй хамтран ажилладаггүй гэж хэлж болохгүй.
Том зургаар нь аваад үзвэл санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, бизнесийн хэрэгцээ зорилгыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм болов уу. Тухайлбал энэ төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг алсдаа Монголын банкууд гаргаж өгөх хэмжээнд хүрнэ гэдэг нэг өөр ойлголт. Бид Монголын таван банкаар борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний мөнгийг оруулах гээд энэ жил ажиллаж байгаа гэдгийг ахин хэлье.
-Зэсийн агууламж буурсантай холбоотой татвар буурах уу. Нөгөө талаас хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас импортын татвар нэмэгдэх үү. Татваруудтай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөөч?
-2016 бидний төлсөн татварыг үнэлээд маргааш Татварын Ерөнхий Газраас шилдэг татвар төлөгчөөр шагнах гэж байна. 2017 оны хувьд эрдсийн агуулгатай холбоотой рояалти татвар дээр бага зэрэг өөрчлөлт орж болох ч эдийн засагт оруулж буй хувь нэмрийн хувьд хэвээрээ байх болно.
2010-2016 оны сүүл хүртэл бидний Монгол Улсад зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн хэмжээ 6 тэрбум гаруй ам.доллар болсон байгаа. Үүнд нийт төлсөн татвар, хангамж, худалдан авалт, цалин, нийгмийн даатгал гэх мэт зардлууд орж байна. Энэ тоо цаашид нэмэгдэнэ.
"10 жилийн хугацаанд “Оюу толгой”-г зэсийн шилдэг уурхайнуудыг нэг болгож чадна"
-Энд ирсэн гол зорилгын хамгийн чухал нь Монголын ажиллах хүчнийг бэлтгэх гэж та дурдсан. Ирээд удаагүй байгаа ч Монгол ажилтнуудын түвшинг ямар байна гэж харж байгаа вэ?
-Эхний сэтгэгдэл маш сайн суурь тавигдсан байна гэж харагдсан. Цаашид юу хийх ёстой вэ гэвэл хамгийн богино хугацаанд Монгол ажилтнуудыг туршлагажуулах хэрэгтэй байгаа. Түүнээс Монгол ажилтнууд суурь мэдлэг, боловсрол сайтай.
Би карьерийн хугацаандаа маш олон үйлдвэрлэлийн систем судалж үзэж байсан. Хамгийн их таалагддаг систем нь Тоёота компанийн ажилладаг арга барил байгаа. Энэ нь хүнийг процесст татан оролцуулж, хамгийн үр дүнтэй, бүтээмжтэй ажиллуулдаг. Тиймээс би энэ арга барилыг туршиж үзэж байгаа. 10 жилийн хугацаанд “Оюу толгой”-г зэсийн шилдэг уурхайнуудыг нэг болгож чадна.
-Гүний уурхайд 3,500 ажилтнууд ажиллаж байгаа гэсэн. Энэ тоо цаашид нэмэгдэж, ажлын байр шинээр бий болох уу?
-Ойрын таван жилийн ажиллах хүчний төлөвлөгөөг гаргаж байгаа учраас тоо хэлэхэд арай эрт байна. Энэ тоог гарахаар нь ахин мэдээлье.
Өнөөдрийн байдлаар ил болон гүний уурхайн төсөл дээр 11 мянга орчим хүн ажиллаж байгаа. Үржүүлэх нөлөөг нь аваад үзвэл дор хаяж бид 35 мянган хүнийг ажлын байраар шууд болон шууд бусаар хангаж байна.
-Төслийн зардал төлөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдол гарч байсан. Зардлаа бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
-Зардал бууруулах стратегийн хувьд хэд хэдэн зүйл онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт нь бид өөрсдийгөө зах зээл дээр байгаа топ компаниудтай харьцуулж байгаа. Тэднээс ямар ямар үзүүлэлтээр хоцорч байгаагаа тогтоох нь чухал. Үүнийхээ дараа бид ажиллагсадтайгаа ярилцаад хоцрогдлоо арилгахын тулд шийдэл олж ажиллахыг хичээж байгаа.
Бид зардлыг бууруулах тал дээр үйл ажиллагаагаа сайжруулах, үр дүнтэй ажиллах, арилжааны хэлцлүүдээ сайжруулах, өөрийн хөрөнгийн зардлуудыг бууруулах, зардлаа оновчтой болгох гэх мэт олон ажлууд хийж байна.
Нөгөө талаасаа сэтгэлгээн дээр олон ажил хийх шаардлагатай. Бидний барьдаг гол зарчим компанийн мөнгөнд хувийн мөнгөө зарцуулж байгаа мэт хариуцлагатайгаар хандах. Дэлхий даяар, миний яриад буй Тоёота ч энэ арга барилаар зардлаа хэмнэж, өөрчлөлтөд хүрсэн байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Энэ гайхалтай компанийг удирдах боломж олгосон ТУЗ, хувьцаа эзэмшигчдэд талархаж байна. Бидэнд боловсон хүчин, аюулгүй ажиллагаа гээд нөөц бололцоо их байна. Биднийг сайхан ирээдүй угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна. | https://ikon.mn/n/109k |
109l | Монгол төгрөгийн насжилт 3.8 жил байна | М.Зүйр зууны мэдээ | 05/11/2017 10:05:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Монголбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяныг эхлүүлээд байгаа. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын эдийн засагч С.Бүрэнцогттой ярилцлаа
-Мөнгөн тэмдэгтийн насжилтыг хэрэглэгчид төдийлөн тоодоггүй. Муудлаа гэхэд нэг газар аваачиж өгөөд, гарлагатай зүйл биш гэж боддог. Гэтэл энэ маань эргээд улс орны эдийн засагт томоохон гарлагатай байдаг учраас та бүхэн энэ аяныг эхлүүлсэн гэж ойлгож байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
-Монголбанк мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж, гүйлгээнд гаргах, устгалд оруулах онцгой эрхийг эдэлдэг. Мөнгөн тэмдэгт тодорхой зардалтай бүтдэг. Үйлдвэрлэх, гүйлгээнд гaргах, тээвэрлэх, устгах, тоолох гээд шат болгонд зардал гардаг. Дэлхийд ойролцоогоор жилд 150 тэрбум ширхэг мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж, 10 тэрбум ам.долларыг зарцуулдаг. Энэ хэмжээгээрээ жилд 150 мянган тонн мөнгөн тэмдэгтийг устгадаг. Энэ бол их тоо. Устгахад бас л зардал шүү дээ. Тэгэхээр мөнгөн тэмдэгт гэдэг маань ямар их зардлаар бүтдэг вэ гэдэг нь энэ тооноос харагдаж байна.
-Мөнгөний насжилтыг мэдэхгүй байна. Манайд хэдий хугацаа болж байж мөнгөн тэмдэгт хуучирлаа, хэрэглээнээс гарлаа гэж үзэж байна вэ?
-Монголбанкны мөнгөн тэмдэгтийн мэдээллийн caн гэж бий. Түүгээр мөнгөн тэмдэгтийн насжилтыг тогтоохын тулд орон нутагт байгаа Монголбанкны салбар, хэлтсүүдээс муу мөнгөн тэмдэгтийн мэдээллийг авч, Төв банкин дээрх мэдээлэлтэйгээ нэгтгэдэг. Үүний үндсэн дээр монгол төгрөгийн насжилт ойролцоогоор 3.8 жил гэж гарч байгаа.
Дэлхийн жишигт мөнгөн тэмдэгтийн насжилтыг хөгжиж буй орон, хөгжсөн орон гэж хоёр ангилдаг. Хөгжиж байгаа орнуудын мөнгөн тэмдэгт 2-3 жилийн насжилттай байдаг бол хөгжсөн орнуудад 5-8 жил байна. Зарим тохиолдолд хийж байгаа материалаасаа хамаараад 10-12 жилийн насжилттай байна. Тухайн улс орны байгаль, цаг уурын орчин, иргэдийнх нь мөнгөн тэмдэгттэй харьцаж байгаа харьцаанаас хамаарч мөнгөн тэмдэгтийн насжилт харилцан адилгүй байгаа юм.
-Мөнгөн тэмдэгтийн насжилтад хийж байгаа материал, технологи хэр нөлөөлөх вэ?
-Дэлхийд цаасан болон полимер мөнгөн тэмдэгт бий. Цаасан мөнгөн тэмдэгт гэхээр нэхмэлийн үйлдвэрт хөвөн үйлдвэрлэсний дараах орхидсоор нь мөнгөний цаас хийгээд, түүндээ үндэслээд нууцлал, хиртэлтээс хамгаалах технологи гэх зэргийг хийснээр бүтдэг.
Полимер мөнгөн тэмдэгт нь цаасан мөнгөн тэмдэгтээс 2-3 дахин их насжилттай байна. Технологиосоо хамаарч насжилт ялгаатай байдаг. Гэхдээ үүнээс гадна хүмүүсийн соёлтой хэрэглээ мөнгөн тэмдэгтийн насжилтад их чухал.
-Монголбанк цаашдаа хоёр сарын аяны хүрээнд мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг сурталчлах ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг сурталчлах зорилгоор хөдөө орон нутаг дахь Монголбанкны хэлтэс салбарууд, арилжааны банкнуудтай хамтран ажиллаж байна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэлээр дамжуулж соёлтой хэрэглээг сурталчлах юм
-Тухайлбал, яг ямар үйл ажиллагаагаар дамжуулж соёлтой хэрэглээг сурталчлах юм бол?
-Наад зах нь мөнгийг түрийвчинд хийж дадах. Манайхан мөнгийг олон нугалж халаасандаа авч явах нь бий. Олон нугалах тусам мөнгөн тэмдэгтийн бохирдлоос хамгаалах бүрхүүл гэмтэж, хугардаг. Монголбанкин дээр ирж устгалд орж байгаа нийт мөнгөн тэмдэгтийн ихэнх нь бохирдлоос үүдэлтэй. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийг бага бохирдуулахын тулд аль болох нугалахгүй, түрийвчинд хадгалах хэрэгтэй юм.
Мөнгөн тэмдэгтийг зохистой хэрэглэснээр насжилтыг уртасгана. Насжилтыг уртасгаснаараа мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэх, тээвэрлэх, устгах зэрэг шат бүхэнд гарч байгаа зардлыг бууруулахад иргэн хүн өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой.
-Хөдөө орон нутгаас ирж байгаа мөнгөн тэмдэгтүүд маш их бохирдолтой ирдэг гэх мэдээлэл бий. Тэгэхээр хөдөө орон нутгийн иргэдэд чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Монголбанкны хөдөө орон нутаг дахь 17 салбар, хэлтсээр дамжуулан мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аяныг тодорхой удирдамж, зааврын дагуу зохион байгуулж байна. Төгрөг манай улсын үндэсний тусгаар тогтнол, түүх соёлын үнэт бэлгэдэл юм. Тийм учраас манай хөгшчүүл төрийн минь сүлд өршөөг гэдэг. Үүнтэй адилхан мөнгөн тэмдэгтээ хайрлаж, гамнаж байя л гэж уриалж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа
| https://ikon.mn/n/109l |
109m | Nokia 3310 удахгүй Европт зарагдаж эхэлнэ | Р.Түвшин, iKon.mn | 05/11/2017 10:06:00 |
2000-аад оны дурсамж болсон алдарт Nokia 3310 гар утас дахин мэндлэхээр болсон билээ. Энэ удаа Финландын HMD Global стартап компани шинэчилсэн Nokia 3310-ыг зах зээлд гаргаж байгаа юм.
Анхны хувилбараасаа жижиг, хөнгөн болсон шинэ утас нь 2.4 инчийн өнгөт дэлгэц, 2 мегапикселийн арын камер, 16 MB хадгалах байгууламж, 32 MB хүртэл өргөтгөх боломжтой MicroSD картны оролт, LED гэрэлтэй бүтээгджээ.
Улаан, шар өнгөтэй загварууд нь гялгар материалаар бүтээгдсэн байх бол хөх, саарал нь бүрзгэр (matte) хийцтэй байна. Нэг цэнэглэлтээр 22 цаг ярих боломжтой, идэвхгүй нөхцөлд 31 хоног цэнэгээ хадгална.
Мэдээж алдарт Snake (могой) тоглоом суусан байгаа юм.
Шинэ Nokia 3310 Британид тавдугаар сарын 24-нд 49.99 паундын үнэтэй гарахаар болжээ. Харин Нидерланд, Бельгид зургаадугаар сарын 5-наас, Германд тавдугаар сарын 26-наас 59.99 еврогийн үнэтэй худалдаалагдаж эхлэхээр болсон байна.
Бусад улс орнуудад хэзээ зарагдаж эхлэх талаар мэдээлэл гараагүй байгаа ажээ.
Эх сурвалж: Mashable | https://ikon.mn/n/109m |
109n | Дуучин Б.Ангирмаа 17 жилийн өмнөх дурсамжаа дэлгэлээ | Н.Заяа, Монголын мэдээ | 05/11/2017 10:26:00 |
Зургийг хувийн архиваас авав
Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаагийн “Өнгө аяс”, “Удахгүй ээ...” цомгийн хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тус цомгийн хэвлэлийн бага хуралд МУГЖ, дуучин Б.Дашдондог, “Ocean Grey” продакшны продюсер А.Ариунболд, Нацагаа нар оролцлоо.
Энэ үеэр дуучин Б.Ангирмаа “2016-2017 оны заагт хоёр цомгийнхоо дууг бичүүлж, Герман улсад хэвлүүлсэн. “Өнгө аяс” цомгоо МУГЖ Б.Дашдондогтой хамтарч бүтээлээ. Харин “Удахгүй ээ...” цомгоо “Ocean grey” продакшны залуустай хамтарч хийсэн.
Өөрийнхөө бүх дууг нэгтгэж цомог гаргая гэж бодож явсан. Тиймээс цомогт орсон бүх дуугаа ганцаараа дуулсан. Тухайлбал, би “Чагная” дууг МУГЖ Б.Сарантуяатай хамтарч дуулж байсан. Хоёр цомогт орсон бүх дуугаа ганцаараа дууллаа” гэв. Мөн хоёр цомгоо арилжааны бус зөвхөн найз нөхөд, гэр бүл зэрэг дотнын хүмүүстэй бэлэглэхийн тулд гаргасан аж.
Түүний “Өнгө аяс” цомог нь нийт 13 дуутай бөгөөд хуучны дуунууд багтсан гэнэ. Харин “Удахгүй ээ...” цомогт нь нийт таван дуу багтжээ. Дашрамд сонирхуулахад, энэхүү цомгууд нь дуучин Б.Ангирмаагийн 17 жилийн дараа гаргаж буй цомог юм байна. Энэ үеэр хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүстэй цөөн хором ярилцлаа.
Б.Дашдондог: Би Б.Ангирмааг сонсож өссөн хүн
-Б.Ангирмаа найз маань хоёр шинэ цомог гаргаж байгаад маш их баяртай байна. Яагаад гэвэл, би Б.Ангирмааг сонсож өссөн хүн. Би насаар ах л даа. Намайг телевизэд ажилладаг байхад Ангирмаа дуулдаг байсан. Би клипнийх нь зураг авалтад явж байлаа. Бид хоёр маш олон жил “үерхэж” байна.
Энэ цомогт нь миний залуу үедээ сонссон дуунууд ч орсон байна. Ингээд бодоход энэ дуунууд хэчнээн олон жилийн настай, сайхан аялгуутай, гоё дуунууд гэдэг нь хүн бүрд тодорхой болов уу. Олон жил дуугаа өөрөө дуулахаас гадна бусад дуучдаар ч дуулуулсан.
Өмнө нь бүх дуугаа нэгтгэж, өөрөө дуулаад цомог гаргаж байгаагүй. Анх удаа ийм цомог хийж байна. Энэ нь өөрт нь болон Ангирмаагийн дууг сонсож өссөн залуучуудад залуу насных нь дурсамжийг сэргээх сайхан цомог болж чадсан.
А.Ариунболд: Итгэл хүлээлгэж хамтарч ажилласанд баярлалаа
-Манай продакшн олон уран бүтээлд Б.Ангирмаа эгчтэй хамтарч ажилласан. Бид “Киви” хамтлагийн сүүлийн цомог болон соло уран бүтээлд хамтарч ажилласан. Энэ хугацаанд уран бүтээлүүд маань маш ажилттай болсон.
Б.Ангирмаа эгч маань өөрийнхөө цомгийг гаргах талаар хэд хэдэн удаа ярьж байлаа. Бидэнд “Удахгүй ээ...” цомогт нь хамтрах хариуцлагатай ажлын санал ирсэн. Учир нь гэвэл, Ангирмаа эгч олон дууны үг зохиож, олон хүнтэй хамтарч ажилласан чадварлаг продюсер. Биднийг залуу гэлтгүй итгэл хүлээлгэж хамтарч ажилласанд маш их баярладаг.
| https://ikon.mn/n/109n |
109p | ФОТО: Францын шинэ тэргүүн хатагтайн хувцаслалт | Р.Төмөр, ikon.mn | 05/11/2017 10:58:00 |
Францын шинэ ерөнхийлөгч Эммануэл Макроны 24 насаар эгч эхнэрийн тухай яриа намжаагүй байна. 64 настай мадам Макрон дунд сургуулийн тэтгэвэртээ гарсан багш биш, харин экс загвар өмсөгч мэт харагдаж байгаа нь бас олон нийтийг гайхшруулж байгаа юм.
Тэрээр хувцаслалтдаа маш мэдрэмжтэй ханддаг бөгөөд алдарт Louis Vuitton-ий загварыг таашаадаг нь мэдэгддэг. Францын шинэ тэргүүн хатагтайн олны дунд хэрхэн биеэ авч явдгийг дараах зурагнуудаас харж болно.
Эх сурвалж: Lenta.Ru
| https://ikon.mn/n/109p |
109q | “Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлд орох өөрчлөлтүүд | С.Бадрал, iKon.mn | 05/11/2017 11:02:00 |
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-нд болно.
Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна.
Нийтийн тээврийн чиглэлд орох өөрчлөлтүүд /Зураг дээр дарж томоор харах боломжтой/
Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн Газар | https://ikon.mn/n/109q |
109r | “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо | ikon.mn | 05/11/2017 11:37:00 |
1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.
Тус тэмцээн 2 үе шаттай бөгөөд эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04.30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран өчигдөр “Сүлд чуулга”-ын байранд амжилттай явууллаа.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд:
Тэргүүн байрын шагналыг ЧД-ийн Тэргүүний 33-р цэцэрлэг
Хоёрдугаар байрын шагналыг БЗД-ийн 33-р цэцэрлэг
Гуравдугаар байрын шагналыг СБД-ийн 143-р цэцэрлэг
Тусгай байрын шагналыг СХД-ийн 110-р цэцэрлэгийн хамт олон шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлүүдээр шагнууллаа.
Хоёрдугаар шатны тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд:
Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг
Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг
Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг
Сонгин-Хайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг
Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэг
Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэг
Багануур дүүргийн 241 дүгээр цэцэрлэгийн нийт 100 гаруй хүүхэд, багачууд оролцсон юм.
Хүүхэд багачууд тус тэмцээний үеэр эцэг эх, томчуудад хандан хүүхэд бүрийг зориулалтын хамгаалалтын суудалд аюулгүй тээвэрлэх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нарыг хүүхэд багачуудад зам тавьж өгөн, хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцохыг уриаллаа.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба | https://ikon.mn/n/109r |
109s | Хакеруудын Anonymous бүлэг Дэлхийн III дайн Солонгосын хойгт болохыг анхааруулжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/11/2017 11:45:00 |
Хакеруудын “Anonymous” бүлэг Дэлхийн III дайн энэ онд, эсвэл ирэх онд Солонгосын хойгт болно гэж анхааруулжээ.
Энэ долоо хоногийн эхээр YouTube сувагт нь нийтлэгдсэн видео мэдэгдэлд “дэлхийн байгаль орчин, эдийн засагт сүйрэл авчрах дайн болох тул бэлтгэлтэй бай” гэж анхааруулсан байна.
“Солонгосын хойгт дайн гарах бүх шинж бүрдээд байна. Улс орон бүр энд стратегийн зэвсгээ байрлуулж байгаа ч өнгөрсөн дайнуудаас ялгаатай нь богино хугацааны, ширүүн, харгис дайн болно” гээд “Дэлхийн гурван том гүрэн дайнд орж, бусад улсууд хэнийг дагахаа шийдэхэд хүрнэ” гэж өгүүлжээ.
Мөн Хятад улс иргэдээ Хойд Солонгосоос гарч явахыг анхааруулсан, АНУ тив хоорондын Minuteman III пуужингаа туршсан, Япон улс иргэддээ пуужингийн довтолгооноос сэргийлэх зөвлөмж гаргасан, Америкийн цэрэг Австралид шилжин байрласан зэрэг үйл явдлуудыг дайны шинж тэмдэг гэж үзсэн байна.
Бичлэгт Хятад улсыг энэ дайнаас сэргийлэхээр хамгийн их хичээж байгаа ч тэсвэр тэвчээр нь барагдаж эхэлснийг өгүүлжээ. Учир нь Солонгосын хойгт гарах дайнаас хамгийн их эдийн засгийн хохирол амсах улс нь Хятад гэсэн байна.
Эцэст нь “Үйлдлийг нь таахын аргагүй Дональд Трамп хэдийгээр Ким Жон Унтай уулзахад бэлэн гэсэн ч түүний хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер дараа нь няцаасан. Эндээс үзвэл ойрын үед нааштай үр дүнд хүрэхгүй нь мэдэгдэж байна” гэжээ.
Эх сурвалж: Independent | https://ikon.mn/n/109s |
109t | IFR ASIА: Монголын ММС компани Азийн санхүүгийн зах зээлд үлгэр жишээ үзүүллээ | ikon.mn | 05/11/2017 12:04:00 | Монголын ММС компани гадаад зээлийн бүтцээ богино хугацаанд, амжилттай шинэчилж дуусгасан нь Азийн санхүүгийн зах зээлд үлгэр жишээ болсон талаар олон улсын IFR Asia сэтгүүл 5-р сарын дугаартаа онцолжээ. Сүүлийн жилүүдийн хямралын нөлөөгөөр, дэлхийн олон компани санхүүгийн хүнд байдалд орсон ч зээлийн бүтцийн шинэчлэлээ шуурхай гүйцэлдүүлж, хөрөнгө оруулагчдад амлалтаа биелүүлж чадсан компани ховор байгаа аж. Уг материалыг орчуулан хүргэж байна.
ЗӨВ ЧИГТЭЙ АЛХАМ
Хөгжиж буй орных гэхэд Mongolian Mining Corporation (ММС) зээлийн бүтцийн шинэчлэлээ маш зохистой тэнцвэртэй хийж явуулснаар Азийн бүсийн нилээд олон компанийг ичмээр байдалд орууллаа.
Индонезийн уул уурхайн компаниуд л гэхэд гадаад зээлдүүлэгчдээ “зовоох” дуртай гэдгээрээ олон улсад зартай. Гадаад зээлдүүлэгчдийн хувьд зээлдүүлсэн хөрөнгөө Индонезийн хууль, журмын дагуу олж авна гэдэг маш төвөгтэй, үүнийг нь ч Индонез компаниуд чадамгай ашигладаг. Харин Монголын ММС компанийн хувьд зээлдүүлэгчдээ хүнд байдалд оруулж зовоолгүй, асуудлыг аль аль талдаа боломжийн түвшинд шийдвэрлэжээ.
Индонез бол Монголтой харьцуулахад зээлжих зэрэглэл өндөртэй улс. Гэхдээ компаниудынх нь зээлээ төлөх хариуцлага, эрмэлзэл муу бол зээлжих зэрэглэл өндөр байгаад ч яах билээ? Гадныхан ерөнхийдөө Индонезд хөрөнгө оруулах сонирхол өндөртэй байдаг, түүхий эдийнх нь үнэ үе үе “тэнгэрт хаддаг”, хөрөнгө оруулагчдын “ой санамж” харьцангуй богино байдаг зэрэг нь Индонез компаниудыг иймэрхүү хандлагатай болгосон байж мэднэ.
Харин Монголын хувьд компаниуд нь байтугай Засгийн газрынх нь түвшинд ч гаднаас хөрөнгө татахад амаргүй байдаг. Энэ утгаараа ММС хөрөнгө оруулагчидтай тогтоосон харилцаа, олж авсан итгэлээ үгүй хийхийг хүсдэггүй бололтой. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын дотоодын бондын зах зээл маш жижиг учир том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй байдаг.
ММС компанийн хувьд гадаад бондын төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн ч зээлийн бүтцийн шинэчлэлээ цэгцтэй, чамбай явуулснаар олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж чадсан байна. Азийн бусад орны компаниудаар жишээ авья. Хятадын барилгын салбарын групп менежментийн дотоод зөрчилдөөнөөсөө болж үйл ажиллагаа нь таг гацан, бондын төлбөрөө төлөхгүй маш их хугацаа алдсан.
Мөн Хятадын үл хөдлөх хөрөнгийн компани зээлийн бүтцийн шинэчлэлээ дуусгасан хэр нь санхүүгийн мэдээллийн ноцтой үл тохирол гаргаад, түүндээ тайлбар өгч чадаагүй. Энэтхэгийн технологийн компани гаргасан бондын хөрөнгөө зориулалтын бусаар ашигласан гээд ярвигтай олон жишээ байна. Энэ бүхэнтэй харьцуулахад, Монголын ММС компани бүс нутагтаа сайн засаглалын түүчээ болж чадлаа.
Эх сурвалж:
International Financing Review Asia сэтгүүл
Нийтлэгдсэн: 2017 оны 5-р сарын 6. Дугаар 990
| https://ikon.mn/n/109t |
109u | Ж.Эрдэнэбат: Ур чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг эмч нараасаа хүсч байна | ikon.mn | 05/11/2017 12:07:00 |
Монгол Улсын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, профессорууд Төрийн ордонд чуулж байна.
“1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ.
Тэрээр, Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байх зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх, эмнэлгийн үйл ажиллагааг нээлттэй, иргэд хяналт тавих боломжтой болгох, иргэн эмнэлгээ, эмчээ сонгодог болоход эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүдээс өндөр үүрэг хариуцлага шаарддаг болсон өнөө үед Засгийн газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр шуурхай ажиллаж байна. Тухайлбал, “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай”, “Донорын тухай” хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулсны зэрэгцээ “Эрүүл мэндийг дэмжих сан”-г сэргээж, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Монгол” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж эхэллээ.
Бид эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан байсан 16 тэрбум төгрөгийн өрийг барагдуулснаар эрүүл мэндийн салбар 2016 онд анх удаа өргүй хамт олон болсон. Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг хийснээр түргэн тусламжийн автомашингүй байсан 159 сумын эрүүл мэндийн төвийг автомашинаар хангалаа.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмчилгээнд шаардагдах 10 нэр төрлийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь дааж үнэгүй олгосон, хүүхдээ гэрээр асрах эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь эмнэлгийн ачааллыг бууруулж, өвчний тархалтыг хязгаарлахад үр дүнтэй арга хэмжээ болсон.
Мөн эрхтэн шилжүүлэн суулгах зардал, цусны хавдартай иргэдийн эмийн зардлыг төрөөс хариуцаж, элэгний В, С вирүсийн халдварыг илрүүлэх шинжилгээ болон эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гемодиализ эмчилгээ хийлгэж чадахгүй байсан иргэдэд тусламжийг бүрэн үзүүлдэг боллоо.
Эрүүл мэндийн салбарын царцаагдсан барилгууд, тухайлбал Түлэнхийн төв, Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилга, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймгийн 50 ортой төрөх эмнэлэг зэрэг эмнэлгийн барилгуудын санхүүжилтийг мөн шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан дээрх бүх шийдвэрүүд нь иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлээд зогсохгүй, эмч эмнэлгийн мэргэжилтэн та бүхний ажлын ачааллыг багасгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлсэн, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэн, эрүүл мэндийн эрсдэлийн улмаас гадаад улс орнууд руу урсах мөнгөний урсгалыг бууруулсан, шинэ технологи, инновацийг нэвтрүүлж нутагшуулсан чухал үйл ажиллагаа болсон юм.
Бид “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хууль”-ийг шинээр, “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж батлуулахаар ажиллаж байна.
Цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байнгын бэлэн байдлыг хангах, санхүү хөрөнгө, хүний нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, сургалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эрүүл мэндийн ажилтны цалин, урамшуулал, албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын ачаалал, гүйцэтгэл, хариуцлага, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрөл, онцлогтой уялдуулах, хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно.
Монголын ард түмний итгэлийг дааж, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, ур чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Та бүхнээсээ хүсч байна.
Ингээд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нүд цавчихгүй зогсож байгаа Монголын цагаан нөмрөгт баатрууд Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг дахин хүсч, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/109u |
109v | Дональд Трамп Сирийн Курдүүдийг зэвсэглэх шийдвэр гаргасан нь Туркийг айлгаж байна | Р.Төмөр, ikon.mn | 05/11/2017 12:17:00 |
Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Исламын улс бүлэглэлтэй тулалдаж байгаа Сирийн Курдүүдийг зэвсэглэх шийдвэр гаргасан нь Ойрх Дорнодын газрын зургийг өөрчилж магадгүй боллоо.
Ингэснээр Курдүүдийн хүчирхэгжилтээс болгоомжилдог Туркийн эрх баригчид Цагаан ордонтой муудалцах нь тодорхой болж байна. АНУ Курдүүдэд байлдааны хүнд зэвсгүүд, танк эсэргүүцэгч, мина харвагч, хуягт тэрэг, инженерийн техник хэрэгслүүдийг илгээхээр болжээ.
Ингэсний дараа Курдын зэвсэгт хүчин Сири дэх Исламын улс бүлэглэлийн нийслэл гэгддэг Ракка хотыг чөлөөлөх байлдаанд орох юм. Туркууд Сирийн курдүүдийг өөрийнх нь нутаг дэвсгэрт 1984 оноос хойш салан тусгаарлах партизаны дайн хийж байгаа Курдын Ажилчны Намын холбоотон гэдгийг Вашингтонд ухуулсаар байсан ч шийдвэрт нь нөлөөлж чадсангүй.
Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу “Нэрнээс бусдаар тэдэнд ямар ч ялгаа байхгүй, хоёул террорист байгууллага. Тэдний гарт орсон зэвсэг бүр Туркэд аюул учруулна” гэж Трампын шийдвэрийн дараа мэдэгджээ.
Вашингтон Сирийн Ракка, Иракийн Мосул хотуудыг чөлөөлөх тулаанд амжилт олохоор хичээж байгаа юм. Иракийн арми долоон сарын турш Мосулын төлөө байлдаж байгаа ч хуучин хэсгийг нь одоо болтол Исламын улс бүлэглэл мэдэлдээ байлгаж байгаа.
Турк улс Курдүүдийн нөлөө нэмэгдэхээс сэргийлж өнгөрсөн онд хойд Сирид цэргээ оруулсан ч төдийлөн амжилт олж чадаагүй юм. Раккаг чөлөөлөх Курдүүдийн довтолгоонд Туркууд саад болсноос өөр үр дүн гараагүй гэхэд болно.
Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэ сарын 16-17-нд Вашингтонд айлчилж Дональд Трамптай анх удаа уулзах гэж байгаа. Энэ үеэрээ тэр Цагаан ордны бодлогыг өөрчлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч үр дүнд хүрэх магадлал маш бага байна.
Обамагийн үед ч Курдүүдэд зэвсэг илгээж байсан ба Анкарад тайлбарлахдаа энэ нь зөвхөн Раккагийн ажиллагаанд ашиглагдах зориулалттай гэж байв. Гэвч Туркууд энэ зэвсэглэл өөрийнх нь эсрэг ашиглагдахаас болгоомжилж байна.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/109v |
109w | Н.Энхбаяр: СЕХ ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/11/2017 12:31:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр өнөөдөр 11:30 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.
Нэр дэвшигч Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль удахгүй болох гэж байна. Улс төрийн хүчнүүд хуулийн дагуу нэр дэвшигчдээ сонгож, материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлж байна. Энд надтай хамт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, З.Баянсэлэнгэ, Н.Удвал дарга байна.
Мөн манай намтай хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмждэг Т.Баярхүү, Ц.Шинэбаяр зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Сонгууль маань шударга болоосой.
Гэрэл зургийг mpa.mn
Шударга болох нь бүртгэлийнхээ ажлыг шударга явуулах, өрсөлдөгчдөө өөрсдөө сонгодог биш, ард түмэн сонгодог байдлаар зохион байгуулахаас эхэлнэ.
Би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тэр үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Одоо тэр үед хийсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг эхлүүлнэ гэж бодож байна.
СЕХ хэн нэгэн улс төрийн нам, зүтгэлтэн, байгууллагын шахалтад оролгүйгээр өөрсдөө шударга сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж, саад бэрхшээлгүй бүртгэж, ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” гэв.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/109w |
109x | Өрсөлдөх чадварын судалгаанд Орхон аймаг тэргүүлж, Говь-Алтай аймаг сүүл мушгив | А.Үлэмж, iKon.mn | 05/11/2017 12:58:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 2012 оноос эхлэн 5 дахь жилдээ гаргаж байгаа. Тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайланг гаргасныг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Энэхүү тайлангаас аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан хардаг аж. Мөн тайлангаас өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2016
Сүүлийн 5 жил Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд өөрсдийн эрэмбээ хадгалсаар байгаа аж. Энэ жилийн тайланд ч мөн Орхон аймаг тэргүүлсээр байгаа бол удаах эрэмбэд Өмнөговь, Дархан-Уул аймгууд орсон байна. Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмблэгджээ.
Эдийн Засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий Захирал Б.Лакшми "Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж байгаа нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн бүрдүүлсэн байна.
Судалгааг хийж эхэлсэн 2012 онд Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дундговь аймаг 27 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдэж байсан бол энэ жил Говь-Алтай аймаг 47 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдсэн.
Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгууд хамгийн их бууралттай нь байв" гэлээ.
График
Дорноговь аймгийн хувьд засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн хувьд эдийн засаг, бизнесийн орчны үзүүлэлтүүд өссөн нь илүү нөлөөлсөн аж. Харин Архангай аймгийн эдийн засаг болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн бизнесийн орчин болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.
Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл
Судалгааг хийхдээ аймаг тус бүрээс 50, нийт 1,050 бизнес эрхлэгчээс санал асуулга авсан байна. Тэднээс бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар ч асуусан байна. “Төрөөс анхаарвал зохих 5 гол үйл ажиллагааг нэрлэнэ үү” гэсэн нээлттэй асуултад
Татвар, зээлийн бодлогоор дэмжих,
Банкуудын зээлийн хүүг бууруулах
Ажлын байр нэмэгдүүлэх
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэсэн хариултыг хамгийн олон удаа өгчээ.
Судалгааг хийхэд ХБНГУ-ын Олон улсын хамтны ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, иж бүрэн санаачлага хөтөлбөр, Азийн сан, МҮХАҮТ, Мобиком корпорац, Ньюком групп хамтран ажиллажээ.
Мөн энэхүү тайланг ашиглан аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид бусад аймгуудтай хамтран ажиллах шинэ гарц, сэдлийг олж өөрсдийн амжилт бүтээлд ахиц гаргана гэдэгт итгэж байгаа аж. | https://ikon.mn/n/109x |
109y | Х.Баттулга: Журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/11/2017 13:02:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр 12:00 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.
Нэр дэвшигч Х.Баттулга “Өнөөдөр хуулийн хугацаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй миний бие бусад журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль амжилттай явагдах байх гэж бодож байна” гэв.
Гэрэл зургийг mpa.mn
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын үндсэн дүрэм, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах журмуудыг үндэслэн Ардчилсан нам Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээр болсон.
Нийт гишүүдийн 96.6 хувийн санал авч сонгогдсон. Ингээд хуулийн дагуу СЕХ-нд бүртгүүлэхээр нийт 17 зүйл бичиг баримтыг бүрдүүлж, хүлээлгэн өглөө” гэлээ.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/109y |
109z | СУДАЛГАА: Аймгуудын өрсөлдөх чадварын ҮНЭЛГЭЭ | Н.БОЛОРЧИМЭГ | 05/13/2017 10:00:00 | Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 2012 оноос эхлэн 5 дахь жилдээ гаргаж байгаа. Тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайланг гаргасныг өчигдөр олон нийтэд танилцууллаа.
Энэхүү тайлангаас аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан хардаг аж. Мөн тайлангаас өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2016
Сүүлийн 5 жил Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгийн өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд өөрсдийн эрэмбээ хадгалсаар байгаа аж. Энэ жилийн тайланд ч мөн Орхон аймаг тэргүүлсээр байгаа бол удаах эрэмбэд Өмнөговь, Дархан-Уул аймаг орсон байна.
Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймаг энэ жил өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулжээ.
Харин сүүлийн байрт Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмблэгдснийг та графикаас харж болно.
Жич:
- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.
- Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.
1. ОРХОН
2. ӨМНӨГОВЬ
3. ДАРХАН-УУЛ
4. СҮХБААТАР
5. ТӨВ
6.ДОРНОГОВЬ
7. СЭЛЭНГЭ
8. ДОРНОД
9. УВС
10. БАЯН-ӨЛГИЙ
11. ГОВЬСҮМБЭР
12. ХОВД
13. ХӨВСГӨЛ
14. ӨВӨРХАНГАЙ
15. ХЭНТИЙ
16. ЗАВХАН
17. БУЛГАН
18. БАЯНХОНГОР
19. АРХАНГАЙ
20. ДУНДГОВЬ
21. ГОВЬ-АЛТАЙ
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ
Буурах дарааллаар харуулав
- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.
Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашгийн үзүүлэлтийг аймаг тус бүрээр харуулав
- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.
Бизнесийн үр ашиг болон Дэд бүтцийн үзүүлэлтийг аймаг тус бүрээр харуулав
- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.
| https://ikon.mn/n/109z |
10a | 18 хүүхдийг хууль бусаар хил дамнуулжээ | Монголын мэдээ | 11/06/2013 09:14:00 |
18 хүүхдийг хууль бусаар хил дамнуулжээ
Монгол Улсын харьяат насанд хүрээгүй иргэдийг Сингапур улсад тоглолтод оруулах нэрийдлээр хил давуулсан үйлдпийг Эрүүгийн цагдаагийн газраас таслан зогсоосон байна.
Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйл, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын /Палермогийн Протокол/ гуравдугаар зүйлд заасан хүнийг хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн, бүрэлдэхүүнтэй байж болзошгүй гэсэн үндэслэлээр уг үйлддийг таслан зогсоосон байна.
Шалгалтаар 2009 оноос хойш давхардсан тоогоор нийт 18 хүүхдийг хилээр гаргасан нь тогтоогджээ.
Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
| https://ikon.mn/n/10a |
10a0 | СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Цэнхэр халим" тоглоомтой холбоотой сэжигтэй тохиолдол гарвал цагдаад хандаарай | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/11/2017 13:22:00 |
ОХУ-аас гаралтай "Цэнхэр халим" хэмээх өсвөр үеийнхнийг амиа хорлоход уриалсан даалгавар бүхий тоглоомын талаар Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулга гаргажээ. Цахим орчны уг тоглоомыг тоглосон 130 гаруй хүүхэд амиа хорлосон тохиолдол хойд хөршид гарчээ.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн Хошууч С.Ариунболд "Цэнхэр халим нэртэй сошиал тоглоом бий болж манай улсаас хийх хандалт нэмэгдэж байна. Энэ тоглоомыг судалж үзэхэд тухайн бүлгэмд элссэн гишүүддээ өдөр бүр зааварчилгаа өгдөг. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбод, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах даалгаврууд юм. Даалгавар хүндэрсээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг.
Өнөөдрийн байдлаар энэ тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол бүртгэгдээгүй байна.
Гэхдээ эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид өсвөр насны хүүхдүүдийн интернэт орчин дахь хэрэглээнд хяналт тавьж, өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлохыг завдах үйлдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамтарч ажиллана уу" гэв.
ВИДЕО:
| https://ikon.mn/n/10a0 |
10a1 | С.Батболд: Налайх, Багахангай, Багануур, Эмээлт, Хөшигийн хөндий зэрэг шинэ суурьшлын бүсүүдэд газар олгоно | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/11/2017 14:18:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд өнөөдөр ЧД-ийн ЗДТГ, ЧД-ийн 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн жишиг төв, шинээр тавигдаж байгаа авто замын ажил, Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ.
Дүүргүүдэд нэг тэрбум 500 сая орчим төгрөгийн өртөгтэй эмнэлэг барина
Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Жижиг дунд үйлдвэрийн инкубатор төвүүдтэй танилцаж байна.
Үйлдвэрлэгчдээ борлуулалтан дээр нь дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд дуусаагүй барилга, шалтгаантай нь танилцлаа. Өвлийн улиралд хүүхдийн өвчлөл нэмэгддэг.
Тиймээс хүүхдийн орны тоог нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлэгийг жишиг болгож, дүүргүүдэд нэг тэрбум 500 сая орчим төгрөгний өртөгтэй эмнэлэг барина.
Ингэвэл хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжрах бололцоотой гэж харж байна.
Бид ойрын хугацаанд төвийн дүүргүүдэд бүтээн байгуулалтын явцтай танилцаж саад бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор ажиллаж байгаа.
"Аз жаргалтай хот" хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлаасаа товчхон танилцуулъя.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг засгийн газарт өргөн барьсан. Ирэх долоо хоногт засгийн газраас УИХ-д өргөн барина.
Улаанбаатар хот доторх суурьшлын бүсийг тогтоож өгсөн байгаа.
Хот маань дөрвөн уулын дунд байна. Хязгааргүй юм шиг уул дамжаад тэлээд байх юм уу? эсвэл төлөвлөлттэй байх уу? гэсэн шаардлага тулгарч байна.
Цаашид Налайх, Багахангай, Багануур, Эмээлт, Хөшигийн хөндий зэрэг шинэ суурьшлын бүсүүдэд газар олголт хийнэ.
Газар чөлөөлөлтийн хувьд алдаа гарсан. Нэг дор хэтэрхий олон айлуудыг газраас чөлөөлсөн.
Хөрөнгө мөнгөө шийдэж чадахгүйд хүрсэн. Үүнтэй холбоотой олон айл түрээсийн байранд, айлын хажуу өрөөнд амьдрах нөхцөл бүрдчихсэн байсан.
Орон сууцны санг бий болгож иргэдэд газрыг нь барьцаалаад зээл олгох талаар яригдаж байна
Мөн компаниуд газар чөлөөлөх үнээ өөрсдөө даана, дээр нь иргэдтэй тохиролцож газраа худалдаж авна зэрэг бүх үүргээ хүлээсэн учраас санхүүгийн чадавхигүй болсон. Үүнийг бид засаж залруулахаар ажиллаж байна.
28 байршилд их хэмжээний газар авчихсан комданиудыг дахин хуваагаад нийтсэн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийнэ.
Арилжааны банкуудтай ярьж байна.
Иргэд орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байгаа юм.
Хотоос эхний ээлжинд орон сууцны санг бий болгоод барьцаагаа төлж чадахгүй байгаа иргэдэд газрыг нь барьцаалаад зээл олгох талаар яригдаж байна.
Нийслэлийн төсвөөс тухайн барилгын компанид мөнгийг нь оруулна.
Энэ бол иргэдийг орон сууцтай болгох томоохон бодлогын үйл ажиллагааг болно. 200 орчим айлын дунд цэвэр ус, дулааны асуудлыг шийдэх чиглэлийн ажлыг төлөвлөж байна.
Айлууд нийлээд газраа тэгшлээд дундаа тоглоомын талбай бий болгож амьдрах ая тухтай орчин бүрдүүлэх боломжийг ажил хэрэг болгоно.
Хавдарын анхан шатны туяаны эмчигээг дүүргийн эмнэлэг дээр хийдэг болгоно.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр таван эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг эхлүүлнэ.
Мөн Станбул хотын зүгээс 10 эрүүл мэндийн төвийг барьж өгье гэсэн.
Боловсролын чиглэлээр хотын сургуулиудыг нэг ээлжинд шилжүүлэх зорилт тавьсан.
Ийм учраас хотод сургуулийн хэрэгцээ шаардлага үүсч байна. Бид концессын гэрээгээр 30 ерөнхий боловсролын сургууль барихаар төлөвлөж ажил эхэлсэн.
Үргэлжлүүлэн 72 сургууль,цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ.
ЕБС-ийн хүүхдүүдийг 2020 он гэхэд хоёр ээлжинд шилжүүлнэ. Хороо болгонд цэцэрлэгтэй болно гэсэн зорилт дэвшүүлж байгаа" гэлээ.
Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг барина
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Л.Төмөрбаатар "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12-р хорооны өрхийн эмнэлэгийн төв дээр ажилалаа.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар эмнэлэгийн жишиг барилга барьж ашиглалтанд оруулж байгаа.
Уг эмнэлэгийн барилга нь 1,000 мкв талбайтай орчин үеийн зураг дизайнаар хийгдсэн.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зарим нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулахаар төлөвлөж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төв амбулаторын байдлаар ажиллах боломжтой. Мөн өнөөдөр бид ЧД-ийн хүүхдийн амбулатортой танилцаж байна.
Налайх дүүрэгт Хятадын Энхтайвны сангийн санхүүжилттэй 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн.
Энэ намартаа багтаж ашиглалтанд орно" гэв. | https://ikon.mn/n/10a1 |
10a2 | Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хөх ордонд суухгүй байхаар шийджээ | Р.Төмөр, ikon.mn | 05/11/2017 14:04:00 |
Өмнөх ерөнхийлөгч нарын амьдарч, ажиллаж байсан Хөх ордонд суухгүй гэдгээ Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин мэдэгджээ.
Уулын энгэрт орших Хөх ордонд дэлхийн II дайнаас хойш тус улсын бүх ерөнхийлөгч нар сууж байсан юм. Мөн өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэгийн амьдралтай тус байгууламж нь салшгүй холбоотой.
Харин Мүүн Жэ Ин хэсэг хугацааны дараа тус ордноос гарахаа өчигдөр амласан байна. Тэр Пак Гын Хэгийн эсрэг жагсаал болдог байсан Гванхвамуны талбайн дэргэд ердийн оффист суух гэнэ. “Шинэ оффис бэлэн болмогц би Хөх ордноос гарч, Гванхвамун дахь шинэ засаглалаа эхлүүлнэ” гэж Мүүн сэтгүүлчдэд мэдэгджээ.
Мүүн “Би ард түмэнтэйгээ дуртай үедээ харилцаж чаддаг ерөнхийлөгч болно. Чухал асуудлаар тухай бүрт нь мэдэгдэл хийж байна. Ажлаасаа тараад захаар дайрч хүмүүстэй ярилцана. Гванхвамуны талбайд заримдаа томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байх болно” гэж ярьсан байна.
Мүүний энэ алхам нь эхнээсээ энгийн ерөнхийлөгч байх гэсэн түүний төлөвлөгөө бололтой. Мөн Пак Гын Хэгээс тэс өөр ерөнхийлөгч байх хүсэл нь харагдаж байгаа юм.
Пак Гын Хэ Хөх ордныг хааны өргөө мэт байлгаж, олон нийтэд ховорхон үзэгддэг нэгэн байжээ. Тэр цөөхөн удаа хэвлэлийнхний өмнө гарахдаа асуултанд хариулдаггүй байснаараа алдартай.
Гэхдээ Мүүн Хөх ордныг бүр мөсөн орхихгүй. Тухайлбал зарим нууц өрөөнүүдэд үндэсний аюулгүй байдлын асуудлаар хуралдах ба нисдэг тэрэгний тавцанг нь шаардлагатай үед ашиглаж, гадны зочдыг ёслолын танхимд нь угтаж байх гэнэ.
Харин үлдсэн Хөх ордны хэсгүүдийг музей болгож, олон нийтэд үзүүлэх, жуулчдын үзвэр болгох төлөвлөгөөтэй байна. Пак Гын Хэгийн дуулиант хэргийн дараа олон нийт ерөнхийлөгчийн хэт их эрх мэдэлд санаа зовох болсон. Тиймээс Мүүн Жэ Иний үед энэхүү асуудал үргэлжлэн сөхөгдөх нь тодорхой байна.
Өчигдөр энэ тухай Мүүн “Би ерөнхийлөгчийн хааных мэт эрх мэдлийг аль болох бусадтай хуваалцаж байх болно. Засгийн газрын ямар ч байгууллагыг хяналтгүй эрх мэдлээс хол байлгах системийг би нэвтрүүлнэ” гэж ярьсан нь түүний Хөх ордноос зайгаа барих болсон шалтгааныг харуулжээ.
Эх сурвалж: Associated Press | https://ikon.mn/n/10a2 |
10a3 | Хууль бус үр хөндөлтийг бууруулна | ikon.mn | 05/11/2017 14:08:00 |
Эрүүл мэндийн сайдын А/183 тушаалаар батлагдсан “Хууль бус үр хөндөлтийг бууруулах олон талт ажлын хэсэг” хуралдаж, өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хууль бус үр хөндлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа.
Уг ажлын хэсгийн хурлаар үр хөндөх ажилбар хийж буй эрүүл мэндийн байгууллагад Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” MNS 5488:2005, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухай” 148 дугаар тушаалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, үр хөндөх эмийг эмийн сан, зах дээр зарж байгаа эсэхэд хяналт тавих, иргэдийн дунд үр хөндөлтийн хор уршиг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн арга хэрэгслийг сурталчлах, нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээх үйл ажиллагааг идэвхжүүлэн, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх ажлыг эн тэргүүнд хийхээр төлөвлөлөө.
Ажлын хэсгийн гишүүд гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед олон улсын байгууллагуудаас жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангах тал дээр хүсэлт тавин шийдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг дурьдлаа.
Мөн хурлын төгсгөлд төр засгаас залуу гэр бүлийг дэмжсэн бодлогын дэмжлэгт орчинг бүрдүүлж, залуучуудыг гадаад улсруу ажиллахаар явахад гэр бүлтэй нь хамт явуулдаг болох, үр хөндөлтөд хүргэж буй нийгмийн эрсдэлт хүчин зүйлс болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт зэрэг лүү анхаарч, чиглэсэн үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Олон талт Ажлын хэсгийн хурлыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал удирдаж Цагдаагийн ерөнхий газар, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: ЭМЯ | https://ikon.mn/n/10a3 |
10a4 | Спорт авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно | Б.Ану | 05/11/2017 14:47:00 |
Хиймэл хананд авиралт буюу Спорт авиралт гэх олон улсын нэршил бүхий спорт нь орчин үеийн залуучуудын дунд тренд болон барууны орнуудад хурдацтай хөгжөөд байгаа спорт өдгөө Монголчуудад хэдийнээ танил болжээ.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард Олимпийн хөтөлбөрт шинээр нэгдсэн 5 залуу спортын нэг төрөл нь Спорт авиралт бөгөөд тус төрөл их спортын гэр бүлд элссэнээр спорт сонирхогчдын анхаарлын төвд ороод байна.
Говь-Алтай аймгийн Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “СУТАЙН БОР” клубын ивээн тэтгэлэгтэйгээр жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОУХ Найрамдал цогцолборт 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү тэмцээн нь анх 2012 оны 3-р сарын 24-25-нд МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуулийн спорт зааланд зохион байгуулагдаж, нийт 10 багийн 80 тамирчин оролцож байжээ.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Олон улсын спорт авиралтын холбоо (IFSC), Олон улсын уулчдын холбоо (UIAA), Азийн уулын холбоо (UAAA)-ын бүрэн эрхт гишүүн Монголын Уулчдын Үндэсний Холбооны Спортын мастер Г.Жангар даргатай Спорт авиралт, хаданд авиралтын хороо ажиллаж байна.
Спорт сонирхогчид болоод чөлөөт цагаа зөв боловсон цэвэр агаарт өнгөрүүлэхийг эрмэлзэгчид спорт авиралтын төрөлтэй танилцаж, улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхох нь нээлттэй юм байна.
| https://ikon.mn/n/10a4 |
10a5 | Х.Болормаа: Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч та бүхэнд баярлалаа | Сүхбаатар дүүрэг | 05/11/2017 14:44:00 |
Жил бүрийн тавдугаар сарын сарын 2 дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Сүхбаатар дүүрэг энэ жил татвар төлөгчдийн өдрийг 18 дахь удаагаа “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэж байна.
Өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс хамтран шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдээ хүндэтгэх арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян болон дүүргийн шилдэг тавар төлөгч иргэн, аж хуй нэгжийн төлөөлөл оролцлоо.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн хэмжээнд 22 мянга гаруй татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байдаг. Та бүхний төлсөн татвараар улс, нийслэл, орон нутгийн төсвийг бүрдүүлж, нийгмийн бүхий л салбарт татвар төлөгч таны оруулсан хөрөнгө оруулалт олон салбарт бодит ажил болон хэрэгждэг. Тийм учраас “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч та бүхэнд баярлалаа гэж хэлье” гэв.
Энэ үеэр ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр 2016 оны татварын орлогоор Сүхбаатар дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын талаар товч танилцуулга хийсэн. Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд дүүргийн Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан 5 аж ахуйн нэгж, 5 иргэнд Засаг даргын өргөмжлөл, “Татварын тухай миний бодол” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаанд тэргүүн байрт шалгарсан сурагчдад шагнал гардуулав. | https://ikon.mn/n/10a5 |
10a6 | Үндэсний музейд V/15-нд гэр бүлээрээ очвол үнэгүй үйлчилнэ | Г.Мөрөн, iKon.mn | 05/11/2017 15:21:00 |
Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Уг өдрийг тохиолдуулан Mонголын Үндэсний Музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран 2017оны тавдугаар сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Музей | https://ikon.mn/n/10a6 |
10a7 | Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа | ikon.mn | 05/11/2017 15:43:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Тэрбээр, "Хууль зүйн байнгын хороо тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ" гэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи олонхи дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.
Төсөлд, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн заалт нэмэх, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нэмэх саналууд олонхийн дэмжлэг авсан.
Нийт зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуулийн төслүүдийг олонхийн саналаар баталлаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| https://ikon.mn/n/10a7 |
10a8 | Шилдэг 99 татвар төлөгчид шагнал гардуулж байна | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/11/2017 15:34:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Монголын Татварын алба жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэж байна.
ТЕГ-ын даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн А/84 дугаар тушаалаар батлагдсан “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах журам” –ын 2.2-т заасны дагуу 31 татварын албанаас 99 татвар төлөгчийг 2016 оны шилдэг татвар төлөгчөөр шалгаруулан Монголын татварын албаны дээд шагнал цом, батламж гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа яг одоо Шангри-Ла зочид буудлын Их танхимд эхэлж байна.
2016 оны Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан татвар төлөгчид
Улсын төсвийн орлого, хяналтын газар
Оюутолгой ХХК
Эрдэнэт үйлдвэр ХХК
Монголын алт МАК ХХК
Цайрт минерал ХХК
Мобиком ХХК
Тавантолгой ХК
Тийсс Монгол ХХК
Юнител ХХК
Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК
Говь ХК
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
Клин Энержи ХХК
Премиумконкрит ХХК
Айвико ХХК
Калтек ХХК
Эс Си Ти И Си Эм ХХК
Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
Номин реалтор ХХК
Миг даатгал ХХК
Сэрүүлэг констракшн ХХК
Арина компьютерс ХХК
Баянгол дүүргийн татварын хэлтэс
Монос-Улаанбаатар ХХК
АОДЭ ХХК
Монсуль ХХК
Алтанжолоо трейд ХХК
НБИК ХХК
Баянзүрх дүүргийн татварын хэлтэс
Ханбогд ХХК
БаясахИнтернэйшнл ХХК
Дахүрээтрейд ХХК
ЭнержиИнтернэшнл ХХК
ТүвшинГэгээ ХХК
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс
Ар Ди Си Си ХХК
Таван богд фүүдс пицца ХХК
Ай Си Ай Си ХХК
Сарнайх ХХК
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс
Жемнэт ХХК
ХКҮ ХХК
Эбердигммонгол ХХК
Иргэн П.Шагдарсүрэн
Налайх дүүргийн татварын хэлтэс
Болор-Утас ХХК
Ундрах дөлХХК
Цоглогхангай ХХК
Багануур дүүргийн татварын хэлтэс
БНЦМҮ ХХК
Багахангай дүүргийн татварын хэлтэс
Трансгайд сервис ХХК
Орхон аймгийн татварын хэлтэс
РСЦ ХХК
Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК
Хаанхүнс эрдэнэт ХХК
Дархан-Уул аймгийн татварын хэлтэс
Тээвэр Дархан ХХК
Ижий трейд ХХК
Ганбат тулга ХХК
Архангай аймгийн татварын хэлтэс
Гурвантамир ХХК
Гострейд ХХК
ЖДЛ ХХК
Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс
Монстрой-Эра ХХК
ЦШСГазар ТӨҮГ
Рысжан ХХК
Баянхонгор аймгийн татварын хэлтэс
Баялаг дулаан ХХК
RMB ХХК
Булган аймгийн татварын хэлтэс
Илчит метал ХХК
Хонгор агро Булган ХХК
Говь-Алтай аймгийн татварын хэлтэс
Ундарга-Алтай ОНӨААТҮГ
Дорноговь аймгийн татварын хэлтэс
Чандманьбадрал ХХК
Хурговь ХХК
Иргэн А.Энхмаа
Дорнод аймгийн татварын хэлтэс
Улзгол ХХК
Цацрагтрейд ХХК
Дээшлэхнар ХХК
Дундговь аймгийн татварын хэлтэс
Жи Ай Транс ХХК
Онгийн нууц ХХК
Сайнмандал ХХК
Завхан аймгийн татварын хэлтэс
Санмин ХХК
Шинэ тогтох ХХК
Золжаргалсайхан ХХК
Өвөрхангай аймгийн татварын хэлтэс
Баянтээг ХХК
Жемхужирт ХХК
Гүнзэгэстэй ХХК
Өмнөговь аймгийн татварын хэлтэс
Цог-өрнөх ОНӨҮГ
Мэнд зуурмаг ХХК
Эс Жи Эм Эс ХХК
Сүхбаатар аймгийн татварын хэлтэс
Талын зам ОНӨҮГ
Хайлааст голомт ОНӨҮГ
Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс
Суврагантамир ХХК
Бүрэнбургалтай ХХК
Хостүрүү ХХК
Төв аймгийн татварын хэлтэс
Төв чандмань ДЭХГ
Уулсзаамар ХХК
Тусжин ХХК
Увс аймгийн татварын хэлтэс
Увс-АЗЗА ХК
ЦОББУ-Аскиз ХХК
Иргэн Ш.Оюунгэрэл
Ховд аймгийн татварын хэлтэс
Ховд АЗЗА ХК
Булган хөрс ХХК
Бадамлах Дол ХХК
Хөвсгөл аймгийн татварын хэлтэс
Хүслэнтбүтээмж ХХК
Танилжаргалан ХХК
Ихчонж ХХК
Хэнтий аймгийн татварын хэлтэс
Хааны алтан ураг ХХК
Ханбүргэд номин ХХК
Залуу элит ХХК
Говьсүмбэр аймгийн татварын хэлтэс
Шивээ-Овоо ХХК
Иргэн Г.Адьяасүрэн
Татварын албаны тусгай шагналын болзол хангасан татвар төлөгчдийн нэрс
Монос фарм трейд ХХК
Номин тав трейд ХХК.
Тухайн оны шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах” журмын дагуу төлсөн татварын хэмжээ нь тухайн татварын албаны хэмжээнд тэргүүлсэн, тайлангаа тогтмол ирүүлж, татвараа хугацаанд нь төлсөн байх, татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх, “Татварын албаны эрсдэлийн удирдлагын журам”-ийн дагуу “хүлээн зөвшөөрөгдөхүйц бага” болон “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн байх гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм. | https://ikon.mn/n/10a8 |
10a9 | Владимир Путин: Таны асуулт надад маш их хөгжилтэй санагдлаа, битгий уурлаарай | Р.Төмөр, ikon.mn | 05/11/2017 16:12:00 |
Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Мөрдөх Товчооны (ХМТ) захирал Жэймс Комиг ажлаас чөлөөлсөн нь гэнэтийн явдал байлаа.
Кремль ба Трампын хүмүүсийн хоорондын хэлхээ холбоог ХМТ шалгаж эхэлсэн нь Трампыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэсэн яриа дэгдээд байгаа юм. Тэгвэл өчигдөр Сочи хотод хоккейн шоу тоглолтод оролцож байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас CBS сувгийн сурвалжлагч Элизабет Палмер энэ тухай асуужээ.
2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Москва нөлөөлсөн гэх сэжиг таамгаас үүдэлтэй АНУ-ОХУ-ын муудаад байгаа харилцаанд Трампын авсан арга хэмжээ яаж нөлөөлөхийг Палмер асуусан юм.
Путин “Энэ явдалд бид ямар ч холбоогүй. Харилцаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоор орчуулуулан хариулсан байна.
Our @elizapalmer caught Russian Pres. Putin rink side and asked him about the firing of former. Dir. Comey. pic.twitter.com/3nytJYi0si
— CBS Evening News (@CBSEveningNews) May 10, 2017
Дараа нь тэр “Таны асуулт надад маш их хөгжилтэй санагдлаа. Надад битгий уурлаарай” гэж хэлжээ.
Путин бас Трампыг үндсэн хуулийнхаа хүрээнд асуудлыг шийдсэн гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Дараа нь Путин “Би хоккей сонирхогчидтой тоглох гэж байна. Таныг ч бас урьж байна” гэж Палмерт хэлээд мөсөн талбайд гарчээ.
Уг тэмцээн нь ОХУ-ын төрийн дээд албан хаагчид, олигархууд, нэртэй хоккейчид оролцсон, нэг ёсны оддын нөхөрсөг шоу тоглолт байсан гэнэ. Путины баг тэмцээнд 17:6 харьцаагаар ялснаас ерөнхийлөгч өөрөө 7 гоол хийсэн тухай New York Times мэдээлжээ.
Эх сурвалж: Huffington Post
| https://ikon.mn/n/10a9 |
10aa | Элчин сайд Г.Баттунгалаг Австрийн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа | ikon.mn | 05/11/2017 16:31:00 |
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг Австрийн Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэнд өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Монгол, Австрийн улс төрийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр талын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын чиглэлээр баяжуулан бэхжүүлэхийг зорьж буйгаа Элчин сайд Г.Баттунгалаг илэрхийлж, Австрийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов.
Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх өргөн боломж, бололцоо бий гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн илэрхийлэв.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчид хооронд шууд түншлэлийг тогтоох нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал болохыг талууд онцолж, энэ чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар болов.
Монгол Улс Австри Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 онд Австри Улсад албан ёсоор айлчилж байжээ.
Элчин сайд Г.Баттунгалаг нь МОУХДС-ийг төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1996 онд ГХЯ-ны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн.
Нью-Йорк дахь БТГ-т атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Байнгын төлөөлөгчийн орлогч, 2015 оноос Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа олон талт харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн дипломатч юм.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/10aa |
10ab | Аз жаргалтай GP минионууд Улаанбаатар марафонд... | СУРТАЛЧИЛГАА | 05/12/2017 09:10:00 |
Нийслэлийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг “УЛААНБААТАР МАРАФОН” нээлтийн ажиллагаа 2017 оны 05 дугаар сарын 20-ны 09:00 цагт Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдана.
Марафонд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуй нэгж, байгууллага, иргэд зэрэг 25-30 мянган хүн хамрагдах бөгөөд GP МИНИОНУУД энэ өдөр хамтдаа нэгдэхээр боллоо!
Аз жаргалтай Минионуудтай хамт нэг өдрийг аз жаргал, баяр хөөр, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол та 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл өөрийн биеэр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо дээр ирж болон www.ub-marathon.ub.gov.mn сайтад бүртгүүлэх боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч:Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо
Аз жаргалтай Минионуудтай хамт Улаанбаатар Марафонд нэгдэцгээе!
| https://ikon.mn/n/10ab |
10ac | ФОТО: Монгол Улсын бахархал шилдэг ТАТВАР ТӨЛӨГЧИД шагналаа гардлаа | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/12/2017 08:54:00 |
Гэрэл зургийг mpa.mn
“Татвар оршихуй дор төр буй”
Татварын Ерөнхий Газараас өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд 2016 оны шилдэг 99 татвар төлөгчийг шалгаруулж, шагналыг нь гардууллаа. Нийгэмд баялаг бүтээж, улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг шилдэг татвар төлөгчдийг шагнах ёслол Шангри-Ла зочид буудалд ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулагдав.
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд ажиллаж буй татварын 31 албанаас шалгарсан 99 татвар төлөгч ийнхүү шагнал авсан юм.
Тухайн оны шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа
“Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах” журмын дагуу төлсөн татварын хэмжээ нь тухайн татварын албаны хэмжээнд тэргүүлсэн,
Тайлангаа тогтмол ирүүлж, татвараа хугацаанд нь төлсөн байх,
Татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх,
“Татварын албаны эрсдэлийн удирдлагын журам”-ийн дагуу “хүлээн зөвшөөрөгдөхүйц бага” болон “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн байх гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэдэг.
Гэрэл зургийг MPA.mn
Үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ТЕГ-ын дарга Л.Зориг “Энэ танхимд улсын төсвийн орлого, хяналтын газартай харилцдаг томоохон татвар төлөгч, нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй харилцдаг шилдэг татвар төлөгч ААН-ийн төлөөллийг урьсан.
Нийт компаниуддаа Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарсан явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж, талархал илэрхийлж байна. Та бүгд татварын хууль, улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, төсвийн орлого бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа гэдгийг тэмдэглэн хэлье” гэсэн юм.
Улсын хэмжээнд дараах 10 компани татвар төлөлтөөрөө тэргүүлжээ.
Оюутолгой ХХК
Эрдэнэт үйлдвэр ХХК
Монголын алт МАК ХХК
Цайрт минерал ХХК
Мобиком ХХК
Тавантолгой ХК
Тийсс Монгол ХХК
Юнител ХХК
Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК
Говь ХК
99 татвар төлөгчийн бүрэн жагсаалттай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Бид шилдэг татвар төлөгчдөөс товч ярилцлага авч, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
"20 жилийн хугацаанд нийт 640 орчим тэрбум төгрөгийг татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэлээр төлсөн"
Гэрэл зургийг MPA.mn
“Мобиком” ХХК-ийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг “Бид 20 жилийн хугацаанд нийт 640 орчим тэрбум төгрөгийг татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэл зэргээр төлсөн. Мөн салбарынхаа дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хоёр их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан. Өнөөдөр бид бас Монгол Улсын шилдэг ажил олгогчоор шалгарч Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн яамнаас шагналаа авсан байгаа.
Мобиком компанийн нийт хамт олны өмнөөс татвар төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаадаа баяртай байна гэж хэлье.
Улс орон байхын үндэс нь татвар. Тиймээс энэ улсад үйл ажиллагаа явуулж буй ТОП компанийн хувьд бид хүлээсэн үүргээ биелүүлж, татвараа цаг хугацаанд нь ямар ч зөрчилгүйгээр төвлөрүүлж байдагтаа баяртай байдаг” гэв.
Гэрэл зургийг MPA.mn
“Сэрүүлэг констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хулан “Манай компани 100 гаруй ажилтантай. Бид иргэн, ААН-ийн үүргээ хүлээж улсдаа татвар, нийгмийн даатгалаа төлж хувь нэмрээ оруулж байгаа. Үүнийг маань үнэлж биднийг шилдэг татвар төлөгч болгож шалгаруулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсдээ баярлалаа” гэв.
"Нийт 71.2 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлснээрээ томоохон татвар төлөгчдөөс гуравдугаар байрт шалгарлаа"
Гэрэл зургийг MPA.mn
МАК ХХК-ийн дэд ерөнхийлөгч Б.Энхмандах “Манай компани 1993 онд байгуулагдсанаасаа хойш шилдэг татвар төлөгчөөр жил бүр шалгарч ирсэн түүхтэй. 2016 оны хувьд МАК компани бүтээн байгуулалтын гол гол ажлуудаа хийж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр орууллаа.
Нийт 71.2 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлснээрээ томоохон татвар төлөгчдөөс гуравдугаар байрт шалгарлаа.
МАК ХХК 1,500 гаруй ажилтантай. Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас бид өнгөрсөн онд 5.4 сая тонн нүүрс экспортолж гаргасан. Түүнээс гадна бид Евро стандартын хийт бетоны үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан. Одоо бид маш том бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний технологитой, жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм” гэв.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЛ ЗУРГУУД:
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
| https://ikon.mn/n/10ac |
10ae | М.Энхболд: Зөрчлийн хууль ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/11/2017 18:05:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Зарим гишүүний ярианаас хүргье
Зөрчлийн хууль эргэж харах, засаж сайжруулах хууль боллоо
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын дарга М.Энхболд "Зөрчлийн хууль дээр нилээд хугацаа зарцуулж ажиллалаа. Гэвч эргэж харах, засаж сайжруулах зүйл байна. Энэ хууль ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат "Банкны торгуулийн хэмжээг багасгаад оруулаад ирчихэж.
Хариуцлага тооцох нь зөв. 50,40,70 мянган нэгжээр торгоно гэж байгаа нь банкны салбарынханд харьцангуй тоо.
Дэлхийн жишгээр хууль зөрчсөн банканд хэдэн зуун мянгаар нь торгууль ногдуулдаг" гэв.
Наймаачид татвараас зайлсхийсэн тохиолдолд хариуцлага тооцохгүй болж байгаа нь зөв үү
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Жижиг боомтуудаар наймаа хийж байгаа хүмүүс татвараас зайлсхийсэн тохиолдолд хариуцлага тооцохгүй болж байгаа нь зөв үү?
Хэрэгжээд явахаар бүтэлгүй хууль болно гэдгийг мэдсэн учраас Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд оролцохгүй байгаа шүү.
300,000 мянган төгрөгний зөрчил гаргасан хүнийг эрүү үүсгэж шоронд хорих гээд байгаа юм уу?" гэлээ. | https://ikon.mn/n/10ae |
10af | "Жаргаагүй нар" жүжиг тавдугаар сарын 14-нд УДЭТ-д тавигдана | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/12/2017 09:36:00 |
Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан "Жаргаагүй нар" эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 14-нд буюу Ням гарагт 18:00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна.
Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүй цагт үлдээж өгөө вэ. Их зохиолч өнөөдөр ч бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байгаа билээ.
Зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин /СТА/ ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж олны хүртээл болгосон билээ.
Тасалбарын үнэ: 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮ /Юнителийн хэрэглэгчид 100gg ашиглаж 5000 төгрөгийн хөнгөлөлтт эдлэх боломжтой/
Тасалбарыг УДЭТ-ын касс, www.easyticket.mn, www.ticket.mn-ээс захиалахаас гадна, 1900-1800 утсаар үнэгүй хүргүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 99026929, 96117878, 99199794, 89403070
| https://ikon.mn/n/10af |
10ah | Орон нутгийн замуудад зөөврийн хурд хэмжигчээр хяналт тавьж байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/11/2017 17:54:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог улсын болон орон нутгийн чанартай автозамуудад "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна.
Учир нь сүүлийн 5 жилийн /2012-2016 оны/ зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338 буюу 76.5% нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Харин 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1.24%-ийг эзэлж байгаа тоон үзүүлэлт байна.
Тус албанаас эрдэнэт хүний амь насыг хамгаалах, хурд хэтрүүлснээс гарч буй осол, хэргийг бууруулах зорилгоор 2017 оны эхний 4 сард нийт 3,616 зөрчлийг илрүүлэн урьдчилан сэргийлж ажиллажээ.
Хурд нь зам тээврийн осол гэмтлийн үндсэн шалтгаан юм. Ялангуяа, хэт болон зохисгүй хурд нь зам тээврийн осол гэмтэл, нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Хурд хэтрүүлэх нь бүх улс орнуудад ижил асуудал байдаг.
Зам тээврийн ослын ноцтой хүндрэлүүд нь хурдтай шууд хамааралтай байдаг. Дундаж хурд өссөнөөр, осол гэмтэл үүсэх магадлал мөн өснө. Тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 1км/цагаар хасахад, осол гарах эрсдлийг 4-5%-иар бууруулна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.2 дах хэсэгт
“Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу зөрчил гаргасан жолоочийг харъяа аймгийн Замын цагдаагийн тасгаар шалгуулж байгаа аж.
Жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцсоноор өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж чадах юм.
Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба | https://ikon.mn/n/10ah |
10ai | "Уурхайчдад зориулсан орон сууц барих ажлыг Ханбогд суманд даруй эхлэх хэрэгтэй" | ikon.mn | 05/11/2017 17:41:00 |
"Оюутолгой" компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар "Оюутолгой" компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв.
Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжуулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.
Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний нөөцийг Монгол иргэдээс ахиу бүрдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдын амьдрах нөхцлийг сайжруулж, орон сууц барих ажлыг Ханбогд суманд даруй эхлэх хэрэгтэйг онцлов гэж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ | https://ikon.mn/n/10ai |
10aj | Монгол хэлний дүрэм хэзээ ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй... | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/18/2017 08:00:00 |
“Монгол үсгийн дүрмийн толь” Ц.Дамдинсүрэн, Б.Осор, Уб., 1983 он
Монголчууд кирил бичгийг тун хурдан сурсан гэх бөгөөд ердөө 3-4 жилийн дараа хүн амын 90 орчим хувь нь кирил үсгийн дүрмээ сурч бичих болсон гэсэн дүн гарч байж.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, даруй 1946 онд бүх нийтээр, албан ёсоор кирил бичгийг хэрэглэж эхлэв.
Кирил бичигт шилжсэн даруйд бүх нийтийг төрөл бүрийн гарын авлага болон Шагжи, Я.Цэвэл, С.Мөөмөө зэрэг эрдэмтний бусад үсгийн дүрмийн толиор мэдлэг олгож байсан бөгөөд 1983 онд сая Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын албан ёсны монгол үсгийн дүрмийн толийг хэвлүүлэн олон нийтэд түгээжээ.
Тухайн үед “Монгол үсгийн дүрмийн толь” ном 100,000 хувь хэвлэгдэж 6 төгрөгөөр зарагдаж байв.
НЭГ. КИРИЛ ҮСГИЙН ДҮРЭМ ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ?
"...1990 он гараад л үгийг өөрчилсөн юм шиг яриад байгаа юм. Гэтэл энэ эргэлзээтэй үгсийг 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай энүүгээр нь явъя гэж тогтоосон байдаг.
Бүр Ю.Цэдэнбал даргыг буугаагүй байх үеийн юм шүү дээ. Дэгдээхий, эрвээхий зэрэг одоо хүмүүсийн маргаан болоод байгаа үгсийг бүр тэгэхэд л шийдсэн юм шүү дээ.
Тэгэхээр тэгж ярьж буй ахмадуудын хувьд 1983 оноос өмнө боловсрол авсан хүмүүс л байгаа байх" гэж Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ энэ ярилцлагынхаа үеэр ярьж байжээ.
Гэвч янз бүрээр бичээд сурчихсан, бичсэн үг нь өөр хэн нэгний бичсэнтэй таарч тохирохгүй тохиолдолд дүрэм өөрчлөгдсөн тухай маргаан байсаар л байна.
Гэхдээ бид өнөөдрийг хүртэл 70 жилийн турш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг өөрчилж байгаагүй.
Иймд үсгийн дүрмийг өөрчлөгдсөн гэж хэл ам гаргаж суухын оронд бид бүх нийтээр юуны түрүүнд эргэлзэж байгаа үгээ бичихдээ толь хэрэглэж занших нь чухал юм.
Аль 1983 онд гарч, нийтэд түгсэн толийг одоо болтол олж хараагүй эрдэмтэн, судлаач, багш нар бас байх.
Энэ талаар Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны тольд хавсаргасан үсгийн дүрмийг үргэлжлүүлэн мөрдөх тухай Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолыг 2016 оны 11 дүгээр сард олон нийтэд мэдээлсэн.
Өмнө нь ч үсгийн дүрэмд өөрчлөлт орж байгаагүй. Дүрмийг боловсруулсан зохиогчид цаг үеийн шаардлагаар сайжруулан, толийн ард оруулсан байдаг" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Дахин хэлье! Бид өнөөдрийг хүртэл Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол хэлний үсгийн дүрмийг мөрдсөөр ирсэн.
ХОЁР. ЖУРАМЛАСАН 700 ҮГИЙН УЧИР
Эргэлзээтэй бичигддэг 622 үгийг 2011 оны 01 дүгээр тогтоолын дагуу нэг мөр болгон журамласан байдаг. Үүнээс 192 нь монгол үг юм.
Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны “Монгол үсгийн дүрэм” толь бичигт өнөөдөр эргэлзээтэй бичигдээд байгаа үгийг нэг мөр болгон заасан байдаг.
"Энэ үгийг ингэж бичдэг, тэр үгийг тэгж бичдэг, анхнаасаа бид ингэж заалгасан" гэж өөр өөрийн зүгээс дүгнэж, марган эх хэлнийхээ дүрмийг голж гоочилж, эрдэмтдээ шүүмжилдэг.
Энэ замбараагүй байдал үүсэж буй гол шалтгаан нь, бид нэг удаа ч болов толь бичиг нээж хараагүй, сөхөж үзээгүйтэй шууд холбоотой.
2016 оны арваннэгдүгээр сар, Кирил бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийг дахин гаргах талаар Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас мэдээлэл хийв.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, профессор М.Баярсайхан “Жишээлбэл, “бүжин” гэх үгийг “бөжин” гэж бичдэг болсон тухай их ярих болж.
Хүмүүсийн дунд хэд хэдэн янзаар бичигдэж ирсэн үгсийг нэг мөр болгож жигдэлсэн. Гэтэл бичлэгийг нь солилоо гэж ойлгоод байна.
Өөрөөр хэлбэл, 1983 онд гарсан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь бичигт “бүжин” бус “бөжин” гэж бичихээр тодорхой заасан бий.
Энэ нь үгийн үндсийг харж байж зөвөөр тогтоосон бичлэг” хэмээн тайлбарлаж байсан.
Тэгэхээр бид өөрсдийнхөөрөө дүгнэж, цэгнэхээсээ өмнө юун түрүүнд тунгаан бодож, ялангуяа хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбар, боловсролын байгууллагынхан олон нийтэд зөв мэдээлэл түгээх нь чухал билээ.
“Монгол үсгийн дүрмийн толь” Ц.Дамдинсүрэн, Б.Осор, Уб., 1983 он 46-р тал
ГУРАВ. БИД ХЭЗЭЭ ШИНЭ ТОЛЬТОЙ БОЛОХ ВЭ?
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд зохиосон Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан Монгол үсгийн дүрмийг дагаж мөрдөхөөр шийдвэрлэж тогтоол гаргасан.
Зөвлөл тус тогтоолын дагуу Монгол хэлний зөв бичих дүрэмд нийцүүлэн журамласан "толь бичиг"-ийг нэмж дэлгэрүүлэн шинээр гаргахаар Ажлын хэсгүүдийг байгуулсан талаар бид мэдээлсэн билээ.
Учир нь 1983 онд хэвлэгдсэн толиос хойш зөв бичгийн журамласан толийг улсаас гаргаж байгаагүй бөгөөд 1983 оны Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь нь 10,000 гаруй үгийн сантай аж.
Иймээс 1983 оноос хойш монгол хэлний үгийн сан баяжин хөгжиж байгаа тул уг толь нь иргэдийн шаардлагыг бүрэн гүйцэт хангаж чадахгүй байгаа юм.
Энэ ажлын талаар Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлээс тодруулахад “Ажлын хэсгүүд байгуулагдаж, үсгийн дүрмийн журамласан толийг хийж байгаа.
Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл
Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны Монгол үсгийн дүрмийг баримталж байна. Бидний толь хэвлэмэл номоос гадна орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн гар утасны апликэйшн, цахим толийн сонголттойгоор нийтийн хүртээл болно.
Одоогийн байдлаар толгой үгийн сангаа бүрэн бүрдүүлж дууссан. Ажлын явц 70 хувьтай байна. Бид энэ намар үсгийн дүрмийн журамласан тольтой болно" гэв.
Гол нь бид толь хэрэглэж сурах хэрэгтэй. Толь хэрэглэхгүй, хэн нэгнээс асууж таамгаар бичдэг нь үг буруу бичих шалтгаан болж байгаа гэдгийг тэрбээр онцолж байв. | https://ikon.mn/n/10aj |
10al | Бидний эргэн тойронд хүчирхэг эмэгтэйчүүд маш олон байдгийг нотлох 4 TED илтгэл /Монгол орчуулгатай/ | СУРТАЛЧИЛГАА | 05/11/2017 18:12:00 | TED илтгэлүүд үргэлж өгөөжтэй, сонирхол татахуйц байдаг олон шалтгаануудын нэг нь илтгэгч бүр өөрийн туулж өнгөрүүлсэн бодит амьдрал болон түүхээс урган гарсан сэдвийг толилуулж байдагт оршдог. Тэд амьдралд тохиолдсон аливаа саад хүндрэлийг шантралгүйгээр даван туулж, зарим нь бэрхшээлийг боломж болгон ашиглаж байгаа тухайгаа илэн далангуй хуваалцаж байна.
Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд хүчирхэг бөгөөд тууштай доорх 4 эмэгтэйн илтгэлийг түүвэрлэн хүргэхээр шийдлээ.
1. Ашиг орлого ихтэй ажлаасаа гараад Анжела Нью Йорк дахь нэгэн улсын сургуульд 7-р ангийнханд тоо заах болжээ. Тун удалгүй тэр амжилттай суралцдаг хүүхдүүдийн онцлог чанар нь зөвхөн IQ биш гэдгийг ойлгосон. Энэхүү илтгэлээрээ Анжела тэвчээр хатуужил нь амжилтыг тодорхойлогч хүчин зүйл болох тухай онолоо тайлбарлаж байна.
2. 27 настай Пит Фрэйтиз бэйсболын тоглолтын үеэр бугуйгаа гэмтээсний дараа гэнэтийн онош сонссон. Түүний яс хугарсан биш, харин ALS өвчин туссан байсан. Лу Геригийн өвчин гэгддэг ALS нь хүнийг тахир дутуу болгож, бүр үхэлд хүргэдэг ба ямар ч эмчилгээгүй. Түүний ээж Нэнси Фрэйтиз гэр бүлээрээ хэрхэн ALS Мөстэй хувингийн сорилтыг зохион байгуулж Жастин Тимбэрлэйкээс эхлээд Билл Гэйтсийг хүртэл оролцуулсан талаар энэхүү илтгэлдээ ярина. Хэрвээ та энэ сорилтод оролцож байсан бол дараагийн алхмаа хийж бичлэгээ хуваалцсан шигээ энэ илтгэлийг ч бас хуваалцаарай.
3.Ижил утгатай үгсийн толь бичгээс "хөгжлийн бэрхшээлтэй" гэдгийг "хэрэггүй", "эрэмдэг" гэж тодорхойлдог ч шинийг санаачлагч, гүйлтийн тамирчин Эйми Маллинс нь энэхүү үгийг дахин тодорхойлж байна. Шилбэний ясгүй төрсөн түүний хувьд эдгээр ойлголтыг үгүйсгэж, саад тотгор хэрхэн хүний нөөц боломжийг нээдэг тухай ярих болно.
4.Ливанд жилд нэг л удаа хүчирхийллийн бус буун дуу гардаг. Тэр нь Бейрутын олон улсын марафон гүйлтийн эхлэх дохио юм. Энэхүү гүйлтийг санаачлагч Мэй Эл-Халил яагаад 42 км зайд гүйдэг арга хэмжээ нь сүүлийн арван жилд улс тѳрийн үзэл, шашнаар хуваагдаад байгаа талуудыг жилийн ганцхан ѳдѳр ч болтугай нэгтгэж чадна гэдэгт итгэх болсноо ярьж байна.
| https://ikon.mn/n/10al |
10am | ҮЙЛ ЯВДАЛ: "Хот орчмын шувуудад үүр бэлэглэе" үзэсгэлэн нээгдэнэ | Г.Мөрөн, iKon.mn | 05/12/2017 08:00:00 | СБД-ийн 15-р хороонд
08:00 цагт НЗД С.Батболд болон хотын удирдлагууд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцана.
Туушин зочид буудалд
09:00 цагт “Монгол улсын хөдөө аж ахуйн статистикийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг болно.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд
09:30 цагт Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулганд оролцсон 800 орчим төлөөлөгчийн хийж авчирсан шувууны үүрүүдээр "Хот орчмын шувуудад үүр бэлэглэе" нэртэй үзэсгэлэн нээгдэнэ.
НМХГ-ын хурлын танхимд
10:00 цагт Тос тосолгооны материал худалдаалдаг, сольдог газруудад хийсэн хяналт шалгалт, хуурамч тос масло худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.
Сүхбаатарын талбайд
10:00 цагт "Ulaanbaatar book fair - 2017" номын баярын үйл ажиллагаа болно. | https://ikon.mn/n/10am |
10an | СУДАЛГАА: Орон сууцны үнийн индекс 2017 оны ДӨРӨВДҮГЭЭР сарын байдлаар | Н.БОЛОРЧИМЭГ | 05/12/2017 10:50:00 | Үнийн индекс 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 4 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,955 орон сууцны үнийг хамруулсан болно.
Жич: Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС
2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2%-иар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 2.2%-иар буурчээ.
Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн хуучин орон сууцны үнэ өссөн нь орон сууцны үнийн индекс бага зэрэг өсөхөд нөлөөлжээ.
Орон сууцны үнийн индексийг 2013 оны 1 дүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна.
2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн ба орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна.
ХУД-ийн “Рапит харш” хотхонд 2016 оны 4 дүгээрр сард орон сууцны 1 м2 дундаж үнэ 1,949,000 төгрөг байсан бол 2017 оны 4 дүгээр сарын байдлаар 1,841,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.6%-иар буурсан байна.
ШИНЭ ОРОН СУУЦ
-Байрны гэрчилгээ нь гараагүй бол ШИНЭ орон сууц.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 4 дүгээр сарын байдлаар 2,029,000 төгрөг болж өмнөх сараас 0.79 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.18 хувиар өссөн байна.
Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ ДҮҮРГЭЭР
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ - 2 ӨРӨӨ БАЙР
-Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.
-2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ, дүүргүүдийн дундаж үнэ.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 4 дүгээр сарын байдлаар 72,546,000 төгрөг болж өмнөх сараас 0.59 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 9.31 хувиар тус тус буурсан байна.
ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2017.4/
Орон сууцны дундаж үнэ
72,546,000 төрөг
Жилийн өсөлтийн хувь
-9.31%
Сарын өсөлтийн хувь
-0.59%
Хамгийн өндөр үнэтэй
Сүхбаатар
Хамгийн бага үнэтэй
Сонгино хайрхан
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ
Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Орон сууцны үнийн индексийн тухай
Монголбанкны захиалгаар Тэнхлэг зууч ХХК орон сууцны үнийн индексийг 2014 оны 3 сараас хойш зарласан билээ. Тэгвэл орон сууцны үнийн индекс гэж юу болох, түүний ач холбогдлын талаар товчхон өгүүлье.
Орон сууцны үнийн индекс гэж юу вэ?
Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэнэ.
Тухайн сард зарагдсан орон сууцнуудын үнийн энгийн дундаж үзүүлэлтээс уг индекс ихээхэн ялгаатай. Орон сууц бүр чанарын хувьд өөр байдаг учраас индекс тооцохдоо эдгээр чанарын ялгааг нь хасч, цэвэр үнийн өсөлтийг авч үзэх шаардлагатай юм. Хүмүүс орон сууц худалдаж, худалдан авахдаа байрлал, ашиглалтад орсон хугацаа, талбай, өрөөний тоо, гадаад орчны тохижилт, хөршүүд, байрлах давхар, машины зогсоол, гараж, дотоод засвар хийсэн байдал, тэр ч байтугай цонх нь хаашаа харсан, урьд нь ямар хүн амьдарч байсан гэх мэт маш олон шинж чанарыг харгалзан үнээ тохиролцдог.
Тиймээс орон сууцны үнэд шингэсэн эдгээр онцлог давуу тал бүрийн өртгийг хасч тооцож байж орон сууцны үнийн цэвэр өсөлтийг гаргана.
Орон сууцны үнийн индексийг яагаад тооцох шаардлагатай вэ?
Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг.
Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн баялгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид анхааралтай ажигладаг. 1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зах зээлийн хамгийн том хямралууд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй байжээ. Иймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд бодлого боловсруулагчид, санхүүгийн бизнес эрхлэгчид онцгой ач холбогдол өгөх болжээ.
Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн тооцоонд орон сууцны үнийн өсөлтийг оруулж тооцдоггүй учраас орон сууцны үнийн индексийг зайлшгүй тооцох ёстой болдог.
Орон сууцны үнийн индекс ямар байх нь эдийн засгийн янз бүрийн оролцогчдын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Жишээлбэл, орон сууцны үнэ өсвөл хувь хүмүүсийн хэрэглээний зардал, хэрэглэгчийн итгэл үүнийг дагаад нэмэгддэг бол орон сууцны үнэ унавал орон сууц барьцаалан зээл олгосон санхүүгийн байгууллагууд эрсдэлд ордог.
Дэлхийн улсуудад орон сууцны үнийн индексийг хэрхэн тооцдог вэ?
Дэлхийн хөгжингүй улсууд бүгд өөрийн гэсэн онцлогтойгоор орон сууцны үнийн индексийг тооцдог.
Жишээлбэл, Энэтхэгийн Орон сууцны банк RESIDEX хэмээх индексээр 15 гол хотынхоо орон сууцны үнийг хэмждэг бол Канадад Шинэ байрны үнийн индекс, Теранет-Үндэсний банкны орон сууцны үнийн нэгдсэн индекс, Дахин борлуулж буй орон сууцны үнийн индекс, Канадын орон сууцны үнийн Рояал Липэйж түүвэр судалгаа гэсэн дөрвөн индексийг тооцдог.
Манай улсад Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) 2009 оноос орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцож эхэлсэн байна. Уг индекс Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг хамрах ба орон сууцнуудыг ашиглалтад орсон оноор нь гурав ангилж дэд индексүүдийг тооцдог. Гэхдээ ҮСХ-ны орон сууцны үнийн индекс тооцох аргачлал нь зарим талаар дутагдалтай, худалдагдсан орон сууцны мэдээлэл авч буй эх сурвалж нь хязгаарлагдмал байдаг. Иймээс орон сууцны үнийн индексийн тооцоог боловсронгуй болгож, өөрийн орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн онцлогийг тусгах шаардлага тавигдаж байна.
Энэ үүднээс Монголбанк 2013 оны 10-р сараас эхлэн Орон Сууцны Үнийн Индексийг тооцож байх шийдвэр гаргасан. Уг тооцоог үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн байгууллагаар орчин үеийн аргазүйд тулгуурлан гүйцэтгэхийн тулд сонгон шалгаруулалт зарлаж, Тэнхлэг зууч ХХК-ийг шалгаруулсан. Тус компани орон сууцны үнийн индексийг сар бүр тооцож, олон нийтэд мэдээлж байна. Мөн тус компанийн индекс тооцох аргазүйд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн байнгын хяналт тавьж, зөвлөгөө өгч, хамтарч байна.
Орон сууцны үнийн индекс тооцох нь ямар ач холбогдолтой вэ?
Юуны өмнө орон сууцны үнийн индексийг эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт гэж үздэг.
Эдийн засаг хурдтай өсч байгаа үед ерөнхийдөө орон сууцны үнэ өсөх хандлагатай байдаг. Орон сууцны үнэ өсвөл барилгын салбар идэвхжиж, улмаар барилгын салбарт ажиллагсад төдийгүй үл хөдлөх хөрөнгө зуучлал, санхүүгийн салбарынхны цалин, орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт, орон сууцны үнэ өссөн үед орон сууц өмчлөгчдийн хөрөнгийн үнэлгээ буюу баялаг нь нэмэгдэж, бусад бараа, үйлчилгээнд зарцуулах зардлаа нэмдэг. Гуравдугаарт, орон сууцны борлуулалт нэмэгддэг бөгөөд энэ нь татварын орлого ба засгийн газрын зардлыг өсгөдөг.
Хэрвээ орон сууцны үнэ буурвал дээрх бүх үйлчлэл эсрэг зүгт хөдөлж, эдийн засгийн нийт эрэлтийг бууруулж, өсөлтийг удаашруулна. Иймээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд орон сууцны үнэ тогтвортой өсч байх шаардлагатай. Гэтэл нөгөө талаас инфляци зохистой түвшинд тогтвортой байх үүднээс орон сууцны үнэ өсөлт багатай байвал сайн.
Хөрөнгийн зах зээл сул хөгжсөн манай оронд орон сууцанд хөрөнгө оруулах хандлага түгээмэл ажиглагддагийг бас анхаарах хэрэгтэй. Орон сууцны үнэ огцом өсч байгаа үед хуримтлалаа банк, үнэт цаасанд байршуулахын оронд үл хөдлөх хөрөнгө болгож хувиргавал ашигтай. Энэ үйлдэл орон сууцны үнийг улам хөөсрүүлэхэд хүрнэ. Ийм хөөсрөлт орон сууцны зээлийн зах зээлийг маш том эрсдэлд оруулдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байх үед орон сууц барьцаалсан зээлээ нэмэгдүүлж болно. Харин үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах үед эдийн засгийн идэвх, зээл, орон сууцны үнэ бие биенээ татан унана. Иймд санхүүгийн зах зээл дээрх эрсдэлийг хянаж, тогтвортой байдлыг шинжлэх нэг гол үзүүлэлт бол орон сууцны үнийн индекс юм.
Орон сууц худалдан авалт ихэнх өрхөд амьдралынх нь хамгийн том санхүүгийн арилжаа байдаг. Орон сууцны үнийн өөрчлөлт хүмүүсийн орон сууц худалдан авах, худалдахаа шийдэх, хуримтлал, хэрэглээгээ төлөвлөхөд нөлөөлнө.
Орон сууцны үнийн индексийг ямар аргаар тооцдог вэ?
Дэлхийн улсууд орон сууцны зах зээлийн онцлогтойгоо уялдуулан янз бүрийн аргазүй ашигладаг. Орон сууцны үнийн өөрчлөлтийг үнэн зөв илэрхийлэх индексийг тооцоход өгөгдлийн цуглуулалт, түүний хамрах хүрээ, чанар маш чухал.
Улс орнууд ерөнхийдөө дараах дөрвөн гол хандлагын хүрээнд орон сууцны үнийн индексийг тооцож байна. Үүнд:
Бүлэглэх арга,
Дахин худалдааны арга,
Хедоник регрессийн арга,
Үнэлгээнд суурилах арга.
Манай улсад ҮСХ бүлэглэх аргаар орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцож байгаа бол Тэнхлэг зууч компани хедоник регрессийн аргаар сар тутам тооцож байна.
Хедоник регрессийн арга нь тухайн орон сууцны чанарын нарийн ялгаануудыг харгалзаж, үнийн цэвэр өсөлтийг илүү нарийн тооцдогоороо давуу талтай.
| https://ikon.mn/n/10an |
10ao | Роберт Мугабэг хурал дээр унтаагүй, нүдээ гэрлээс хамгаалж байгаа нь тэр гэлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/12/2017 08:15:00 |
Зимбабвэ улсын ерөнхийлөгч, 93 настай Роберт Мугабэ манай дэлхийн хамгийн ахмад төрийн тэргүүнд тооцогддог. Тэгвэл сүүлийн үед оролцсон хурал, чуулган бүрийн үеэр түүнийг суудал дээрээ унтаж байгааг нь харуулсан зураг тарж, энэ нь нас өндөр болсных гэж хэвлэлүүдээр бичих болжээ.
Харин Мугабэгийн хэвлэлийн төлөөлөгч Жорж Карамба саяхан мэдэгдэл хийж, ийм буруу ташаа мэдээлэл тарж байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр өндөр настай ерөнхийлөгч нүдний өвчнөөр шаналж байгаа гэнэ.
Карамба “93 настай ерөнхийлөгчийн нүдэнд асуудал гарч, хурц гэрэлд харж чадахгүй болсон. Тиймээс гэрэл рүү шууд харахгүй байхыг хичээсэн нь унтаж байгаа мэт харагдаж байгаа юм” гэжээ.
Саяхан Мугабэ Сингапур руу эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийлгэхээр яваад ирсэн юм. Төрийн хэвлэлд Мугабэгийн нүдний асуудлыг талийгаач Нелсон Манделагийн өвчинтэй адилтган тайлбарласан байна. Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Манделагийн нүд хурц гэрэлд маш мэдрэмтгий болж байсан ажээ. Ийм өвчин түүнд 93 насанд нь тохиолдсон байна. Мандела 2013 онд 95 насандаа таалал төгссөн юм.
Гэхдээ Мугабэгийн унтдаг асуудал түүний 80 орчим наснаас эхэлсэн. 2005 онд Ливийн Сирте хотод болсон Африкийн Холбооны хурал дээр тэр зүүрмэглэж байгаа нь хэвлэлийн дуранд үлджээ.
Олон жилийн турш Мугабэгийн зүүрмэглэж байгаа дүр хэвлэлийнхний сэдэв байсаар ирсэн. Саяхан Сингапурт эмчлүүлээд ирсэн Мугабэгийн эрүүл мэнд Зимбабвэгийн ард иргэдийн санааг зовоож эхэлжээ.
Учир нь ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд тэр өрсөлдөх гэж байгаа юм. Хэдийгээр Зимбабвэгийн эдийн засаг чөлөөт уналт хийж байгаа ч Мугабэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөлгүй, улс орноо “Африкийн хамгийн хурдтай хөгжиж байгаа орнуудын нэг” гэж нэрлэсээр байна.
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/10ao |
10ap | Шүүх гаалийн дарга нарын холбогдсон авлигын хэргийг хэрхэх вэ? | Б.Саруул | 05/12/2017 08:16:00 |
-Тус хэрэгт Замын-Үүдийн гаалийн Зөрчлийн албаны дарга асан Цэен, Гааль татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын дарга Мөнхчулуун, Замын-Үүдийн Хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Оюунчимэг, нарын 7-8 байцаагч холбогджээ. Түүнчлэн байцаагч нарт хахууль өгсөн, зуучилсан гэх хүмүүс тус хэрэгт холбогдсоны улмаас ийнхүү 36 эзэн холбогдогчтой болсон аж-
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж, хахууль авсан байцаагчдыг үйлдэл дээр нь илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Дээрх хэрэгт 36 хүн холбогдоод байгаа юм. Тэгвэл тэднийг шүүх хурал ирэх даваа гарагт буюу энэ сарын 15-нд Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дэнслэгдэх гэж байна.
Ямартай ч тус хэрэгт Замын-Үүдийн гаалийн Зөрчлийн албаны дарга асан Цэен, Гааль татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын дарга асан Мөнхчулуун, Замын-Үүдийн Хяналт шалгалтын ахлах байцаагч асан Оюунчимэг нарын 7-8 байцаагч холбогджээ.
Түүнчлэн байцаагч нарт хахууль өгсөн, зуучилсан гэх хүмүүс тус хэрэгт холбогдсоны улмаас ийнхүү 36 эзэн холбогдогчтой болсон аж. Өмнө нь хэвлэл мэдээллээр тус гаалийн 36 байцаагч авлигын хэрэгт холбогдсон хэмээн мэдээлж байсан.Тэгвэл тус хэрэг эзэн холбогдогчтойгоо нийлээд нийт 36 хүн болсон нь энэ аж . Ямартай ч дарга цэрэгтэйгээ нийлсэн энэхүү авлигын асуудал хэр удаан хугацаанд үргэлжилж улсын төсөвт орох ёстой мөнгөнөөс хэрийн хэмжээний мөнгийг тэд халааслав гэдэг нь сонин.
Хэрвээ АТГ-ын мөрдөгчид гэнэтийн шалгалт хийж уг хэргийг илрүүлээгүй бол асуудал цаашаа хөвөрсөөр байх байсан нь тодорхой. Тэд гэнэтийн шалгалт хийх болсон шалтгаан нь байцаагчдыг авлига авч байгаа тухай мэдээллийг өмнө нь авсан учраас зорчигч маягаар тус боомт руу нэвтэрч хэргийг илрүүлжээ.
Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт холбогдоод буй байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаа амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн авто машинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авч байсныг нь үйлдэл дээр нь илрүүлсэн гэсэн үг.
Угтаа бол дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж ойлгож болно. Ямартай ч бүтэн жил гаруй хугацаанд шалгасан уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас тэднийг удаа дараа хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тус зүйл ангид зааснаар
268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2. Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1. Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269.2. Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээсэн байдаг байна.
Түүнчлэн мөрдөгчид дээрх хэрэг гарахаас өмнө хуурамч бүрдүүлэлт хийсэн гаалийн байцаагчдыг илрүүлж байсан. Тодруулбал, “Замын-Үүдийн ахлах байцаагч Н.Насанбат хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн” гэх мэдээлэл АТГ-т ирж байсан юм. Өөрөөр хэлбэл, урьд өдөр нь хууль бус ажиллагаа нь илэрч ажлаасаа халагдахад хүрсэн зарим байцаагч АТГ-т алтан хошуу өргөж хэргийг илчилсэн байдаг юм.
Энэхүү мэдээллийн дагуу АТГ-аас Ажлын хэсэг гарч Н.Насанбатын хуурамч бүрдүүлэлт хийсэн гэх ачаатай машиныг Чойрт явж байхад нь саатуулж шалгахад ахлах байцаагч Н.Насанбат түүний удирдлагад ажиллаж байсан Дөлгөөн, Насанжаргал, Ганзориг, Эрдэнэбаатар нарын байцаагч “Норд бенз" маркийн гурван ачаатай авто машины бараанд хуурамч бүрдүүлэлт хийсэн нь тогтоогдсон юм. Гаалийн бүрдүүлэлтийн баримт бичигт дээр машинуудад ачсан бараанд 30 тонн тавилга, 40 тонн чулуун хавтан гэж бичээд, түүнд ногдох хураамжийг авсан аж.
Ингээд хуурамч бүрдүүлэлт хийсний хөлсөнд тэд долоон сая гаруй төгрөг авлигад авсан гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан билээ. Гэнэтийн шалгалтад Замын-Үүдийн гаалийнхан бүдрэхийн дээдээр бүдэрч, авлига авсан нь үйлдэл дээрээ баригдаад зогсохгүй маш олон байцаагч уг хэрэгт татагдаж нэг дор 36 хүн ийнхүү шүүхийн танхимд буруу, зөвөө дэнслүүлэхээр болсон нь энэ юм.
Өдөртөө хэдэн зуун сая төгрөгийн ачаа бараа эргэлддэг тус боомтын гаалийн ажилтнууд ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг нь нууц биш. Хэрэв ийм байдлаар “ашиг” олж чадаагүй тохиолдолд татварын хөнгөлөлт эдэлдэг аж ахуйн нэгж байгууллагынхныг дарамтлан тухайн байгууллагынхныг хясан боогдуулж мөнгө олох явдал гарч байсан.
Хэдийгээр үүнийг хууль хяналтынхан бага багаар засаж залруулж байгаа ч энэ мэт үйл явдал одоо ч байсаар байгааг иргэд олонтоо ярьдаг. Юутай ч Цэен, Мөнхчулуун нарын нэр бүхий дарга нар болон хэрэгт холбогдолтой хүмүүсийг хээл хахууль авах, өгөх гэсэн хоёр зүйл ангиар шүүх дэнслэх гэж байна. Тэгвэл хэрэгт холбогдсон 36 хүний хэнийх нь хэрэг хэрэгсэхгүй болох нь анхаарал татах асуудлын нэг.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгчид газар нь дээр зүсээ хувиргаж очоод авлига авч байхад нь дээрх хэргийг илрүүлсэн. Мэдээж энэ нь өөрөө юу юунаас илүү нотлох баримт төдийгүй нэр бүхий дарга нар болон байцаагчтай холбоотой олон зүйлийг хэрэг шалгаж байх явцдаа илрүүлж нотлох баримт болгон хэрэгт нь хавсаргасан гэдэг. Тиймээс л жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасан уг хэрэг шүүхийн танхимд очоод хахууль авсан дарга нар бус өгсөн хүмүүс нь ял авч албан тушаалтнуудынх нь хэрэг хэрэгсэхгүй болох вий гэсэн хардлага бийг нуух юун.
| https://ikon.mn/n/10ap |
10aq | Хятадтай булаацалддаг арал дээр Филиппин цэргээ байрлуулж эхэлжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/12/2017 08:41:00 |
Бээжин-Манилагийн хооронд маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгисийн арал дээр Филиппин улс цэрэг, зэвсэг байрлуулх эхэлсэн байна.
Арал дээр барилгын материалуудыг хүргэж, нисэх онгоц буух зурвас байгуулж эхэлжээ. Цэргүүд болон эхний хангамжийн материалууд Паг-аса аралд өнгөрсөн долоо хоногт хүрснийг Филиппиний армийн хошууч генерал Раул дел Росарио хэвлэлд ярьсан байна.
Нисэх зурвас, хөлөг онгоцны зогсоол байгуулахад нийт 1.6 тэрбум песо ($32 сая) засгийн газраас нь гаргажээ. Цаашдаа нарны эрчим хүчний станц, ус цэвэршүүлэх байгууламж, цэргийн хуаран, далай судлал, аялал жуулчлалын байгууламжууд нэмж барихаар төлөвлөсөн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Энэ сарын эхээр Филиппин дэх Хятадын элчин сайд Зао Жяньхуа олон улсад Титу гэж нэрлэгддэг уг арал дээр ямар нэг бүтээн байгуулалт хийх нь хууль бус алхамд тооцогдоно гэж анхааруулж байжээ.
Мөн дээрх арал багтдаг Калаян бүлэг арлуудын агаарын бүсэд нэвтэрсэн ямар ч нисэх онгоцонд Хятадын талаас анхааруулга өгөхийг сануулсан юм. Гэвч Филиппиний эрх баригчид хариу мэдэгдэл гаргаж, тус арлуудыг өөрийн Палаван мужийн нэг хэсэг гэж үздэгээ мэдэгдсэн байна.
Паг-аса арал нь Спратли олтригийн хоёр дахь том арал. Спратлиг Хятад, Филиппинээс гадна Тайвань, Вьетнам улсууд өөрийн газар нутаг гэж маргалддаг юм.
Өнгөрсөн онд Гаагийн олон улсын шүүх Спратли олтригийг Филиппиний газар нутаг мөн гэсэн дүгнэлт гаргасан ч Бээжин эсэргүүцсээр байгаа. Өнгөрсөн сард маргаантай арал дээр Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ айлчлахаар төлөвлөж байсан ч Хятадын засгийн газрын шахалтаар төлөвлөгөөгөө цуцалсан юм.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/10aq |
10as | Samsung Galaxy S8 гар утас сонгох 10 шалтгаан | СУРТАЛЧИЛГАА | 05/12/2017 08:59:00 |
Өнгөрөгч 7 хоногт худалдаанд гарсан Samsung Galaxy S8 гар утас Монголын зах зээлд эрэлт ихтэй байна. Тэгвэл хэрэглэгчид яагаад Samsung Galaxy S8 гар утас сонгох болсон 10 шалтгааныг түүвэрлэн хүргэж байна.
1.Илүү том дэлгэц
Утсанд байх дэлгэцийн хэмжээг илүү томруулж өгсөн. Дэлгэцийн хэмжээ 18.5:9 харьцаатай болсон нь өргөн дэлгэцийн видео контент үзэхэд нэн тохиромжтой болсон.
Илүү том sAMOLED дэлгэц нь баялаг өнгөнүүд, өндөр нарийвчлал, гайхалтай дүрслэлийн ачаар ямар ч зүйл үзэж байсан хамаагүй таны үзэж байгаа дүрсийг танд илүү амьд харуулах болно.
2.Камер
F1.7 өрц болон сайжруулсан зураг боловсруулах технологийн тусламжтайгаар гайхалтай зураг дарах Dual Pixel бүхий 12MP камертай. Энэ нь өдөр болон шөнийн аль ч цагт гадаа болон дотор ямар ч орчинд зураг дарсан таны зураг үргэлж тод бас гэрэлтэй байх боломжийг олгодог.
Мөн 8MP бүхий нүүрний камер нь Face Recognition буюу нүүр таних автомат фокус тохируулагчтай болсноор гайхалтай селфи зураг авах боломжийг олгодог.
3.Нэмэлт санах ой
Утасны дотоод багтаамж 64GB бөгөөд 256GB хүртэл хэмжээтэй MicroSD карт нэмэлтээр хийх боломжтой тул гар утасны багтаамж дүүрнэ гэж санаа зовох шаардлагагүй.
4.Ус болон тоосны хамгаалалт
IP68 ус болон тоосны хамгаалалтын стандарт нь 1.5м хүртэл гүн усанд 30 минутын турш тэсвэртэй
5.Дээд зэргийн дуугаралт
2 талт динамик спикер бүхий AKG тохируулгатай чихэвч дагалдаж ирдэг.
6.Олон цонхтой зэрэг ажиллах
Олон үйлдлийг зэрэг хийхэд зориулагдсан хүчирхэг 10нм процессортой болсон. Энэ нь өндөр график дүрслэл бүхий тоглоомыг ямар ч саадгүй ажиллуулах чадвартай.
7.Хамгаалалт
Хурууны хээ танихаас гадна нүдний солонгон бүрхүүлийг таньж ажиллах илүү өндөр хамгаалалттай болсон. Энэ нь таны хувийн мэдээлэл бусдад алдагдахаас сэргийлээд зогсохгүй утасныхаа түгжээг хялбархан тайлах боломжийг олгоно. Мөн та вэбэд өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг ашиглан нэвтрэх, хамгаалагдсан хавтас нээх гэх мэт нууц үг ашиглах шаардлагатай үедээ хурдан хялбар ашиглах боломжтой.
8.Загвар
Дээд зэрэглэлийн чанартай металл болон шилээр хийгдсэн бөгөөд бараг үл мэдэгдэх хажуугийн хүрээ, нумарсан дэлгэц зэрэг нь гарт барихад илүү тав тухтай мэдрэмж төрүүлдэг.
9.Батарей
3,000 mAh болон 3,500 mAh хэмжээтэй батарей нь найдвартай удаан ажиллагааг хангахаас гадна илүү хурдан цэнэглэх горим болон утасгүй цэнэглэх давуу боломжтой байдаг.
10.Урьдчилгаа төлбөргүй, хүүгүй зээл
Galaxy S8 загвар нь 1,980,000 төгрөг, Galaxy S8+ загвар нь 2,220,00 төгрөгийн үнэтэйгээр Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа бөгөөд та хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай ХААН Банк, болон Капитрон банкны зээлээр худалдан авах боломжтой.
Та банкны лизингээр худалдан авахаар шийдсэн бол Galaxy S8 загварын хувьд сар бүр 165,000₮, харин Galaxy S8+ загварыг сонгон сар бүр 185,000₮ төлөх таатай нөхцөл таныг хүлээж байна.
Харин та Голомт банкны дараа төлбөрт ЗЭС болон American Express картын хэрэглэгч бол Galaxy S8 загварыг 250,000₮ хямдарсан үнээр буюу 1,730,000₮, Galaxy S8+ загварыг 280,000₮-р хямдруулан 1,940,000₮-р худалдан авах боломжтойг дуулгая.
Та Samsung Galaxy S8|S8+ гар утас сонгохоор шийдсэн бол Samsung брэндийн албан ёсны дэлгүүрээр зочлоорой. Албан ёсны дэлгүүрүүд:
Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ (ТЕДИ төвтэй залгаа) төвийн 1 давхарт
ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт
ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт
Хорооллын Номин худалдааны төвийн зүүн талд байрлах САНСАР худалдааны төвийн 1 давхарт
И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт тус тус байрлаж байна.
| https://ikon.mn/n/10as |
10at | Хятадууд Саран дээр амьдрах бэлтгэлээ хийж эхэлжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/12/2017 09:01:00 |
Дэлхийн дагуулыг эзэмших хэтийн төлөвлөгөөний хүрээнд Хятадын оюутнууд саран дээрх орчинтой ижил нөхцөл бүрдүүлсэн лабораторид 200 хоног амьдрахаар болжээ.
Бээжингийн Бэйхан их сургуулийн сансар судлалын ангийг төгсөж байгаа дөрвөн оюутан Лхагва гарагт 160 метр.кв талбайтай Юүэгон-1 (Сарны ордон) гэх нэртэй лабораторид орж, амьдарч эхэлсэн байна.
Сайн дураараа туршилтад оролцож байгаа оюутнууд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдах гэнэ. Тэд өөрсдийн ялгадсаа био-ферментийн аргаар задалж, тэнд ургуулж байгаа үр тариа, хүнсний ногоонд ашиглах юм. Өөрөөр хэлбэл гаднаас ямар ч хангамж авахгүйгээр бүгдийг дотроосоо хангана.
Хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй оюутан эхний ээлжинд 60 хоног байрлана. Дараа нь дахин дөрвөн хүн тэдний орыг эзэлж, 200 хоног болох ажээ.
Юүэгон-1-ийг дэлхийн гурав дахь био аргаар өөрийн амьдралыг бүрэн тэтгэдэг лаборатори гэж үзэж байгаа ба Хятадын хувьд анхных нь юм. Үүнээс өмнө 2014 онд 105 хоногийн туршилт амжилттай хэрэгжиж байжээ.
Хятад улс сансрын гүрэн болохоор АНУ, ОХУ, Европын араас эрчимтэй ажиллаж, олон тэрбумын хөрөнгө цутгаж байгаа. Өнгөрсөн сард Хятадын анхны ачааны хөлөг Тяньжоу-1 сансарт хөөрч, тойрог зам дахь лабораторид амжилттай залгагдсан юм.
Эх сурвалж: Japan Times | https://ikon.mn/n/10at |
10au | Ц.Сарантуяа: Иргэд тогтвортой төрийн албаар цангасан байна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/15/2017 10:42:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгын дүн гарч зөвлөлдөх зөвлөлийн гишүүд санал асуулгаас гарсан зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан. Зөвлөлдөх санал асуулгын сэдэв, Зөвлөлдөх зөвлөлийн гаргасан зөвлөмжийн товч агуулгын тухай Үндсэн хуулийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн МУИС-ийн багш Ц.Сарантуяатай ярилцлаа.
Засгийн газрын гишүүн давхар алба хаших нь ажил цалгардуулна гэж үздэг
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга ямар онцлогтой болж өнгөрөв?
-Манай улс 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуультай болсон. Одоо үйлчилж буй Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахад үүнийг зохицуулсан хууль байгаагүй.
Тэр үед нэмэлт өөрчлөлтийг намууд тохиролцож ард түмнийг оролцуулалгүй хийсэн байдаг.
Энэ оны эхэнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль мөн шинээр батлагдсан.
Үндсэн хуулийн зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахад Зөвлөлдөх санал асуулга заавал явуулахаар уг хуульд заасан байна.
Саяны явуулсан Зөвлөлдөх санал асуулга дээрх хоёр хуулийг хэрэгжүүлж буй анхны тохиолдол байлаа.
Улсын Их Хурал нь Зөвлөлдөх санал асуулга явуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар шийдвэр гаргахын өмнө иргэдээс саналыг нь авч хуульд заасны дагуу оролцох боломжийг нь хангасан.
18 буюу түүнээс дээш насны 2 сая гаруй иргэнийг бүгдийг нь хамруулах бодит боломж байхгүй тул статистикийн шинжлэх ухаанд хэрэглэдэг тохиолдлын аргаар түүвэрлэн сонгосон иргэдээс саналыг нь асууж оролцуулсан.
-Санал асуулга ямар хүрээнд явагдсан бэ?
-Нийт 6 багц сэдвээр санал асуулга явуулсан. Эдгээрийг Улсын Их Хурал тогтоолоор баталсан юм билээ.
Санал асуулгад оруулсан нийт сэдэв 2-3 парламент дамжин яригдсан, төрийн тогтолцоог сонгодог утгаар нь цаашид хөгжүүлэхэд чухалд тооцогддог.
Судлаачийн хувьд цухас дурдахад, Үндсэн хуулийг сайжруулахад шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц зэргийг хөндсөн, дээрх 6 сэдвийн хүрээнд хараахан багтаагүй өөр асуудлууд бас байдаг.
- Санал асуулгын дүнгээр ерөнхий сайдын эрх мэдэл илүү өргөн боллоо гэж хараад байгаа?
-Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт- тэнцлийг хангах явдал Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв байлаа.
Ерөнхий сайд нь Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхтэй байхыг иргэд хэрхэн үзэж буйг судлахад ихэнх нь дэмжсэн тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах боломжтой гэж үзсэн.
Харин Засгийн газрын гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах асуудал судалгааны дундаж утгад ойрхон байсан учир судалгааны нэмэлт мэдээллээр тодруулах шаардлагатай гэж зөвлөмж гарсан.
Төрийг тогтвортой ажиллуулж нэг цонхны бодлого явуулахын тулд парламентын хэлбэртэй улсад дээрх хоёр албыг хавсрах тохиолдол цөөнгүй.
Манай улсын хувьд парламентын гишүүдийн тоо цөөн, яамдын тоо харьцангуй олон байж ирсэн.
Иймд Засгийн газрын гишүүн давхар алба хаших нь ажил цалгардуулна гэх үзэл давамгайлдаг нь судалгаагаар харагдаж байна.
Түүнчлэн Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож яамдын нэрийг хуульчлахыг иргэд дэмжсэн байна.
Яамдын нэрийг хуульчлах нь төрийн албыг тогтвортой байлгах үндэс гэж үздэгтэй холбоотой болов уу.
Гэтэл яамдын нэрийг хуульчлах нь Үндсэн хууль ойр ойрхон өөрчлөгдөх сөрөг тал дагуулах нь бас бий.
Төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халахгүй байхыг иргэд дэмжсэн
- Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож парламентаас сонгодог болъё гэсэн санал унасан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгох талаар хуульч хүний байр суурийг сонсмоор байна?
-Ажил үүргийн давхардал арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох нь санал асуулгын хоёр дахь сэдэв юм.
Үүний хүрээнд Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгодог болохыг иргэд дэмжээгүй.
Түүнчлэн Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгохдоо УИХ-ын гишүүд, аймаг, нийслэл, хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдээс сонгохыг мөн дэмжээгүй тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулахад үүнийг харгалзах шаардлагатай гэж зөвлөмжид тусгасан.
Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг болиулах асуудлаар иргэдийн санал дундаж утгад ойрхон байсан тул судалгааны холбогдох мэдээллээр тодруулсны үндсэн дээр илүү оновчтой болгох ёстойг зөвлөмжид дурдсан.
Харин Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх нь Ерөнхий сайдыг хангалттай эрх мэдэлтэй байлгахгүй байна гэснийг иргэд дэмжсэн тул нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулахад харгалзан үзэх шаардлагатайг тэмдэглэсэн.
Ерөнхийлөгч одоо хууль санаачлахдаа засгийн газар, ерөнхий сайдаас дэмжлэг авдаг. Мөн ерөнхийлөгч засгийн газарт чиглэл өгөхөд тухайн зарлиг нь ерөнхий сайдын болон холбогдох сайдын баталгаажилттайгаар хэрэгждэг. Тэгэхээр ийм олон шат дамжлагатай бүрэн эрх байх шаардлагатай юу үгүй юу гэсэн асуудал үүсдэг.
Парламентийн засаглалтай 100 гаруй улсаас хоёрхон улсад ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байдаг.
Бусад нь энэ эрхээ дамжуулж хэрэгжүүлдэг.
Гэтэл Монгол Улсын шинээр гарсан хуулиудаар Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг нэмэх бололцоотой.
Гэвч энэ нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэтэрхий өргөн болох магадлалыг бүрдүүлж байна.
- Төрийн албыг тогтвортой байлгах, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэхийн тулд энэ талаарх зохицуулалтыг заавал тусгайлан хуульд тусгаж өгөх шаардлагатай юм уу?
- Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг хамгаалах талаар Үндсэн хуульд тусгайлан заах, төрийн албан хаагчид улс төрийн намын харьяалалгүй, төрийн жинхэнэ алба мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан байх, төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халахгүй байх заалт нэмэх асуудлыг иргэд бүхэлд нь дэмжсэн.
Энэ нь төрийн албаны дээрх сонгодог зарчмууд манай улсад хэрэгждэггүй, төрийн алба хэт тогтворгүй байж ирсэнтэй холбоотой.
Иргэд тогтвортой төрийн албаар цангасан байна.
Төрийн албаны зөвлөлийн, жишээ нь 2003- 2012 онд авч хэлэлцсэн нийт маргааны талаас илүү хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан байсан тоо байна.
Иргэд дэмжсэн тул дээрх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах шаардлагатай гэж Зөвлөлдөх зөвлөл зөвлөмждөө тусгасан.
Бодит байдал дээр төрийн албаны асуудлыг Үндсэн хуулиар бус, холбогдох салбар хуулиар хийдэлгүй зохицуулж мөрдүүлэх боломж байдаг.
Төрийн албаны зөвлөл гэж тусгайлсан байгууллагагүй, төрийн албаны асуудлыг тухайн улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар нь эсхүл хууль зүй, дотоод хэргийн яам нь, буюу хууль зүй, захиргааны яам нь хариуцан зохицуулдаг улсуудад ч төрийн алба нь сонгодог утгаар хөгжиж, төр нь дээд зэргийн дархлаатай байдаг жишээ цөөнгүй.
Үндсэн хууль нь ямагт суурь харилцааг зохицуулдаг.
Нийгэмд тухайн үед болохгүй, бүтэхгүй асуудал болгоныг шийдэх зорилгоор Үндсэн хуульд нэмж заадаг байх нь уг хуулийн зүй тогтол, мөн чанарт төдийлөн хамаардаггүй.
Жишээ нь, манай улсын өмнөх Үндсэн хуулиудад хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг 1992 оны Үндсэн хуульд заасан хэмжээнд тусгаагүй байсан.
Гэтэл уг эрхийг шинэ Үндсэн хуульд тусгаснаас хойш байдал сайжраагүй.
Экологийн тэнцвэр алдагдах, агаарын бохирдол дээд цэгтээ хүрэх явдал жилээс жилд улам ихсэх хандлагатай болсон.
Энэ бүхэн нь “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж хүний үндсэн эрхийн хэмжээнд дээрх заалтыг хэрэгжүүлэхийн тулд хангалттай судалгаа хийгээгүй, төрийн бодлогод тусгаж, оновчтой шийдвэр гаргаагүй, холбогдох хуулийг хэрэгжүүлээгүйтэй холбоотой.
Иймд зарим зүйлийг Үндсэн хуульд заахаас илүү салбар хуулиар зохицуулах, зохих шийдвэр гаргаж мөрдлөгө болгох, хариуцлага тооцох явдал чухал.
Төрийн өндөр албан тушаалтанд хууль зүйн үүднээс тусгайлан хандах нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй
-Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь санал асуулгын дөрөв дэх сэдэв. Энэ асуудалд иргэд ямар хариулт өгсөн бэ?
-Үүний хүрээнд Үндсэн хуульд аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус заах.
Түүнчлэн баг, хороо, тосгоны засаг даргыг улс төрийн бүтцээс ангид, тогтвортой байлгах үүднээс улсын чанартай хот, сум, дүүргийн засаг дарга шууд томилдог болох эсэх талаар санал асуусан.
Эдгээр асуудлаар дэмжсэн болон дэмжээгүй байр суурь дундаж оноод ойрхон тул судалгааны мэдээллээр тодруулсны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах боломжтой болохыг зөвлөмжид тусгасан.
-Төрийн албан тушаалтнуудад харицлага тооцох тогтолцоог бий болгох талаарх асуудалд иргэд ямар байр суурьтай байна?
-Төрийн хариуцлага, сахилгыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах нь сэдвээр санал асуусан.
Үүний хүрээнд төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, нийгмийн шударга ёсыг хамгаалах бие даасан байгууллага бий болгох, төрийн хариуцлагыг дээшлүүлэх парламентын бүтэц байгуулах асуудлыг мөн л чанарын судалгаа болон холбогдох бусад мэдээллээр баталгаажуулах шаардлагатай.
Үүний үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах боломжтой эсэхийг авч үзнэ.
Мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх асуудлыг бусад хуулиар зохицуулах боломж байгаа тухай санал гарч байсан учраас мөн л холбогдох судалгаагаар тодруулсны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах боломжийг авч үзэх талаар зөвлөмжид тус тус заасан.
- Иргэдийн байр суурь төрийн албан хаагчид хариуцлага тооцох асуудлыг судлаж үзэх нь зүйтэй гэж гарчээ. Харин хуульч, судлаачийн хувьд таны саналыг сонсмоор байна?
Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг Үндсэн хуулийн байгуллага бий болговол төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын талаар шийдвэр гаргадаг бусад байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах, эрх хэмжээний давхцал болон хийдэл хэрхэн үүсгэхгүй байх зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэвэл зохилтой.
Мөн үүний сацуугаар бас өөр жишээ байдаг нь сонирхол татдаг.
Тухайлбал, ерөнхийлөгч нь үндсэн хуулийн шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг, харин бусад албан тушаалтан нь ердийн шүүх болон захиргааны хэргийн шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг, тэдэнд бусад иргэдийн нэгэн адил ханддаг улсууд байдаг.
Төрийн өндөр албан тушаалтанд хуль зүйн үүднээс тусгайлан хандах нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй, харин ёс зүй болон улс төрийн хариуцлага хүлээх асуудал үүнд хамаарахгүй гэж үздэг.
Мөн аливаа байгууллагыг үндсэн хуульд зааснаар үндсэн хуулийн байгууллага гэж нэрлэхгүй.
Үндсэн хуулийн байгууллага гэж тусгай шаардлага хангасан байгууллагыг хэлдэг гэдгийг бас товчлон хэлэх нь зүйтэй болов уу.
-Хоёр танхимтай болох асуудал яригдсан. Энэ талаар иргэдийн санал болон зөвлөмжинд юу гэж туссан бэ?
-Төрийн эрх барих дээд байгууллага- Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх талаар санал асуулга явуулсан.
Эхний шатны судалгаагаар иргэд энэ хувилбарыг дэмжиж байсан боловч хоёр танхимтай болох нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал болон 35 буюу түүнээс дээш хувийг өөрчлөхөд хүргэх тухай мэдээллийг шинжээчдээс авсны дараагаар хоёр дахь шатны судалгаагаар дэмжих хандлага нь огцом буурсан, иймд судалгааны мэдээллээр дахин тодруулснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах эсэхийг шийдвэрлэх боломжтой талаар Зөвлөлдөх зөвлөлөөс гарсан зөвлөмжид тусгасан.
-Ярилцсанд баярлалаа. | https://ikon.mn/n/10au |
10av | Б.Чимид: Том мод шилжүүлэн суулгаж хотоо чимдэг нь дэлхийн жишиг | Б.Төрбат | 05/12/2017 09:11:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, дендрологич Бадрахын Чимидтэй ярилцлаа.
-Нийслэлд мод их л тарих юм. Яагаад ногоон сайхан хот болчихгүй байна?
-Хот сууринг цэцэрлэгжүүлэх гэж монголчууд мөн ч олон жил зүтгэлээ. Аргагүй шүү дээ, нүүдэлчин ард түмэн гэнэт суурьшиж эхлэнгүүт мод ургамал тарьж орчноо тохижуулах арга ухаанд суралцах гэж олон жил мунгинаж байгаа нь тэр.
Өнөөдөр бидний түүж иддэг самрыг тарихаар Хуш мод, мойлны ясыг тарихаар Монос мод ургана гэдгийг мэдэхгүй байгаа юм чинь, хүүхэд наснаас нь тарьж ургуулж, арчилж, ариглаж сургахгүй, тийм дадал уламжлал байхгүй болохоор тарьж суулгаж ч чадахгүй, түүнийгээ арчилж ургуулж ч чадахгүй, тэгээд хүчээр тарьж суулгасныгаа өвөл нь гишгэж, хугалж устгаад байгаа болохоор хот сайхан болж чадахгүй байгаа юм.
Экологийн ийм боловсролгүй байдал нь өнөөдөр хүртэл үргэлжилсээр. Бас хот төлөвлөлтийн өөрийн алдаа, хөрөнгө мөнгөний гачаалаас үүсээд нэг хийсэн ажлаа давтах, эсвэл дахин ухаж сэргээж шинэчлэх гээд яалт ч үгүй өмнөхөө устгасаар ирснийг бид сайн мэднэ дээ. Алтан тэвшийн хөндийд Туулын бургаснаас өөр мод байгаагүй гэж би бичиж байсан сан. Тэгтэл Улаанбаатар бас чиг ногоон хотын дүр төрхийг олсон бөгөөд түүнийг үе үеийн нийслэлчүүд өөрсдөө тарьж ургуулсан юм.
-Хотод том мод оруулж ирж тарьж болно, болохгүй гээд хүмүүс их маргах юм. Ер нь болдог юм уу, үгүй юм уу, тийм туршлага хэр байна, та эрдэмтэн хүний хувьд онолын талаас нь иргэдэд нэгдсэн ойлголт өгнө үү?
-Хотод мод суулгаж, ургуулж бас үхүүлж ирсэн “туршлага" нь зөвхөн том модны тухайд ч биш, бүх төрлийн модыг ургуулах гэж ажиллаж ирсэн зам мөртэй холбоотой. Бидний өмнө нь тарьсан, суулгасан бүхэн том, жижиггүй ургачихсан сан бол юун ийм юм ярьж байх билээ дээ.
Хамгийн бага арчилгаа шаарддаг, бидний гарын ая сайн даадаг Улиас л ургаж байна шүү дээ. Манай хотын төвийн гудамжуудад байгаа тухайлбал, Байгалийн түүхийн музейн зүүн талаарх Сүхбаатарын гудамжийн Шинэс, 1-р арван жилийн сургуулийн өмнөх Сөүлийн гудамжны Нарс, 11-р хороолол, Эрхүүгийн гудамжны Шинэс, Дуурийн театрын өмнөх Гацуур зэрэг одоо томоор харагдаж байгаа шилмүүст моднууд 1950-1960-аад оны үед нэг машин дээр нэг мод, нэг морин тэргэн дээр нэг мод авч ирэх замаар томоор нь уулнаас шилжүүлэн суулгасан түүхтэй. Түүнээс хойш нэг хэсэг том шилмүүст мод шилжүүлээгүй бөгөөд түргэн ургадаг улиасны суулгацаар цэцэрлэгжүүлэх ажлын голыг нугалж ирсэн байдаг.
Гэтэл хотыг шилмүүст ногоон модоор чимэх шаардлага бий. Нийслэлчүүд ойд амьдарч байгаа юм шиг ногоон моддын дотор, цэцэрлэгт ногоон гудамжаар алхахыг хүсэж буй. Тэр нь ойд л байдаг зүйл. Ууланд байлаа гээд Улаанбаатарчуудад хэрэг болохгүй юм бол тэр ойгоор яах сан билээ. Зөвхөн түүнийг цогцлуулах нь цэцэрлэгжүүлэгчдийн гол ажил. Сүүлийн жилүүдэд Япон, Солонгос технологиор уулнаас шилмүүст мод шилжүүлэн суулгах ажлыг тэнд ажиллаж мэргэшсэн залуучууд, хэд хэдэн компани хийж эхлээд 10 гаруй жил болжээ.
Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Явуугийн цэцэрлэг, Нийслэлийн төр захиргааны байрны өмнөх талбай, Шангри-ла оффис, 120 мянгатын орчин гээд түрүүч нь 10 гаруй жил ургасан мод хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт олны нүдэн дээр ургаж байна.
Одоо манай хотын модны 70 гаруй хувь нь Улиас. Гэтэл Улиасаа цагаан хөвөн хаядаг, харшил өгдөг гээд хялайж буй. Тэгээд хот Улиастайгаа зууралдаж байх хооронд хотод боссон шинэ хотхонууд тухайлбал, "Риверь Гарден”, “Маршал таун”, “Хүннү”, “Зайсан” зэрэг нь бүгд уулнаас авч ирж суулгасан ногоон Нарсаар чимээд түрүүч нь бас л 10-аад жил болж байна.
Хотод байгаа навчит моднууд маань намарт шарлан навчсаа гөвж, хэдэн ёрдойсон мөчир үлддэгийг бид мэднэ. Энэ ч яах вэ зүйн хэрэг. Навчит мод ингэж л өвөлжиж, хойтон хавар нь ургадаг хойно. Хотод жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг Нарс, Гацуур, Хуш, Жодоо мэт эх орны шилмүүст ногоон модыг хотдоо авч ирж шилжүүлэн нутагшуулах, мод үржүүлгийн газар ургуулж бойжуулан адаглаад 3-4 метр өндөр болгож байж гудамжид суулгах зэрэг ажлууд ойн инженерүүд, мэргэжилтнүүдийн анхааралд байсаар ирсэн.
Хотод 1 метр хүрэх үгүйтэй өндөртэй мод үржүүлгийн газрын гэх шилмүүст мод тарьж суулгаж үзсэн. Тэд жилд 1-3 см өсөлт өгч, ургаж ядаж байтал нь үзүүрийн нахиа, хажуугийн мөчрүүд хугарч, түүнийг зайлуулахаас өөр аргагүй байдалд байнга орж байсныг манайхан сайн мэднэ.
ч, ургаж ядаж байтал нь үзүүрийн нахиа, хажуугийн мөчрүүд хугарч, түүнийг зайлуулахаас өөр аргагүй байдалд байнга орж байсныг манайхан сайн мэднэ.
Сүүлийн жилүүдэд жижиг нарс, гацуур суулгасан байна лээ. Тэдэнд үзүүрийн нахиа ч алга, хажуугийн мөчир ч алга. Тэр өсвөрүүдийг, өнөөгийн хотод оруулж ирж буй том модны дайтай болгоё гэвэл 25-30 жил шаардагдах бөгөөд тэр хооронд гэмтээд, мод биш, үзүүр оройгүй “тахир дутуу” хэдэн мөчир үлдэж байгааг зөвхөн мэргэжлийн нүдээр л харж болох юм. Том мод эсэргүүцэгчид эсэргүүцсээр, саад хийсээр, зарим нь тэднээс айж бэргэсээр байтал хот хэдэн Улиастайгаа үлдэх гэж байна.
Услахгүй арчлахгүй бол том ч бай, жижиг ч бай бүгд үхнэ
-“Өмнө нь тарьсан шилмүүст мод ургаагүй" гэх мэдээлэл иргэдийн дунд байна. Үнэхээр ургаагүй үхсэн тохиолдол бий юу. Та энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Нэг жишээ татсан материал өөр нэг сонин дээр байна лээ. Энхтайваны өргөн чөлөө, Гандан, Зайсанд суулгасан мод бүгд үхсэн гээд. Тэр бас үнэн. Суулгасан компани. дүүрэг хоёр нэг нэг рүүгээ ажлаа чихээд, услах зардал, хөрөнгө байхгүй гэсээр байгаад тийм болгосныг би мэдэх юм. Тэгтэл хувийн компаниудын барьж байгаа хотхоны мод яагаад 100 хувь ургаад байгаа юм. Услахгүй арчлахгүй бол том ч бай, жижиг ч бай бүгд үхнэ.
Бас манай нөхөд Явуугийн цэцэрлэгээр ороод нэг харчхаасай гэж бодном. Нийслэлийн тамгийн газрын үүдэнд 2007 онд 30 том нарс мод суулгасан 10 жил ургаж байна. Ганц мод үхсэнийг өнгөрсөн онд мэргэжлийн биш байгууллагаар солиулсан чинь тэр нь бас үхсэн байсан. Үүнээс юу харагдаж байна гэхээр зөв технологиор авч ирж суулгаж арчилсан мод ургадаг, буруу ажиллавал үхдэгийн жишээ тэр.
Том мод шилжүүлэн суулгах асуудлаар эрдэмтэн мэргэд гэх хүмүүс талцаж байна. Дээр нь хуурамч “эх орончид” нэрмээс болж байна. Уулнаас мод авч ирж суулгах нь Увс нуураас шанагаар утгасантай адил гэж би хэлэх дуртай. Яагаад, ой гэдэг маш баян юм. Тэр их ой, хэдэн сая га-аар хэмжигдэх ойгоос Улаанбаатартаа хэрэгцээтэй зүйлээ шилжүүлж авна л биз дээ. Ойн баялаг, ер нь эх орны баялаг ард түмний л төлөө байгаа юм.
Тэгтэл тэндээ байж байг гээд байх. Ой хорогдчихно гэх ухааны юм ярина. Жилд хэдэн арван мянга, сая сая га-гаар ой шатаж, хэдэн сая живаагаараа мод устаж, үгүй болж байхад санаа зовохгүй атлаа автомашины тэвшин дээр тавиад хэдэн мод аваад ирсний төлөө, бас ургуулж болоод байхад шууд дайн зарлаад бүр энэ ажлыг зогсооно гэж яриад байгаа нь "эх оронч” гэхээсээ илүү энэ талын мэдлэггүй дүйвээнээр л яваа амьтан гэхээс өөр юу гэхсэн билээ.
Миний бие Оросын Чита хавиас орж ирсэн түймэр Онон мөрнийг хариагаад Эрээний арын ойг шатаасан түймэрт 10 гаруй хоног гэртээ харилгүй явж байлаа. Тэгэхэд тэр хайран мод яана, бүгдийг нь шилжүүлчихдэг сэн бол, бүгдийг нь нүүлгэж байгаад ч гэсэн авч үлдэх юмсан гэж бодож билээ.
-Дэлхийн улс орнууд хотынхоо ногоон байгууламжийг хэрхэн анхаардаг юм бол?
-Дэлхийн бүх залуу хот ойгоос мод шилжүүлэн суулгаж хотоо үтэр түргэн ногооруулсан байна. Том мод шилжүүлэн хотоо чимдэг нь дэлхийн жишиг. Шилмүүст мод хотын нөхцөлд жилд 2-3 см өсөлт өгч байна. Тэр мод таван метр болоход хэдэн жил шаардагдах вэ. 30-40 жил болж байж 5 метр өндөр болно. Та, бидний нас гүйцэхгүй шүү дээ. Харин авч ирсэн модоо ургуулах ёстой. Тийм технологи, арга бүгд бий болжээ. Дэлхийн жишигт хүрсэн технологиор, нийгмийн хариуцлагатай компаниуд энэ ажлыг хийх ёстой. Түүнээс биш хэн дуртай нь ой руу хүрз бариад гүйгээд байж болохгүй.
Ойд хохирол үүснэ гэдэг талаас нь биш, ургаж байсан юмыг авч ирээд үхүүлж болохгүй гэдэг талаас нь яривал тун зүгээрээ. Би нэмээд хэлчихье. Хэдэн мянга, сая га-аар нь ойгоо шатаачихдаг мөртөө цөөхөн мод аваад яаж ийгээд ургуулчихвал манай хот 2-3 жилдээ ногоон болно. Ой сүйдээд байна гэх хий айдсыг битгий үүсгээд байгаач гэмээр.
Том мод сүр бараатай болохоор түүний үхсэн сэхсэн нь тод харагдаж хүмүүсийн халагладаг зөв. Гэхдээ мод тарьж суулгаж эхэлсэн 1940-өөд оноос хойш хэдэн арван сая жижиг мод Улаанбаатарт үхэж устлаа шүү дээ.
Үүнтэй төстэй нэг жишээ тухайлбал манай улсад авто машины ослоор өдөрт нэг хүн буюу жилд 360 хүний амь нас хохирчээ. Магадгүй нэг удаа онгоцны ослоор 360 хүн нэг зэрэг амь үрэгдсэн бол яах вэ ёстой сенсаац болоод, онгоцонд суух хүн олдохгүй болно биз дээ. Гэтэл машиныхаа ослыг бол мартчихаад Үүн шиг хотод 360 том мод л үхсэн Үүнийг харчхаад том мод ерөөсөө оруулж ирж тарьж болохгүй гэдэг нь онгоцонд сууж болохгүй гэсэнтэй г агаар нэгэн.
-Том модыг байгалиас авдаг юм уу, таримал ойгоос авдаг юм уу?
-Бидний хэсэг нөхөд хотод шилжүүлэх том модны судалгаа хийж Булган, Сэлэнгэ, Тужийн нарсаар явсан юм. Бидний хот руу шилжүүлэх гээд байгаа том мод тэнд хангалттай байна. Хангалттай гэдгийн учир юу вэ. Тужийн нарсыг шатсаны дараг ойжуулсан. Хоорондоо 50 см-аас 1.0 метрийн зайтай, 1 га-д 2,500 ширхэг мод тарьсан байна. Тэнд 12000 гa-д ойжуулалт хийж, Нарс мод ургуулсан байна. Харамсалтай нь одоо тэр мод гэрэл, тэжээлээ булаацалдан, түрүүч нь үхэж эхэлжээ.
Нас гүйцсэний дараа 1 га-д 600 том мод байвал хэвийн ой гэж үздэг юм. Гэтэл нас гүйцэхээсээ өмнө тэд гэрэл, тэжээлээ булаацалдан амь тэмцэж байхад сийрүүлье гэх хүн, хөрөнгө хоёр нь олдохгүй байна. Түүнийг одоо сийрүүлж 5 модноос 3-ыг нь огтолж хаях, эсвэл шилжүүлэн хот руу нүүлгэх, тэнд нь тараах 2 л арга байна. Сийрэгжүүлэх хот суурины цэцэрлэгжүүлэлтэд ашиглая гэхээр мэдэж өгөх хүн бас алга.
Тусгай хамгаалалттай газар нутгийн дансанд орсон ч гэх шиг Бас Булганы Хялганатад мөн тийм таримал ой үүсжээ. Намайг Ой, модны аж үйлдвэрийн яаманд ойжуулалт хариуцсан мэргэжилтэн байхад тарьж эхэлсэн юм. Тэд одоо нас бие жигдэрч 5-7 метр өндөр болсон байна. Түүнийг бас сийрэгжүүлэх ёстой. Харин Булганыхан өгөх ёстой. Сийрэгжүүлэх байгууллага нь энэ ажлаа хийхгүй байна гэж байсан.
Мөн Хэнтийн Биндэрт, Содномын Батцэнгэлийг Хэнтий аймгийн Ой, агнуурын аж ахуйн даргаар, Эрээний нурууны ард, намайг Дорнод аймгийн ой, агнуурын аж ахуйн даргаар ажиллаж байхад тарьж суулгасан Нарс сийрэгжүүлэх хэмжээнд хүрсэн. Тэндээс сийрэгжүүлж болно. Бас түймрийн халз гэж зайлшгүй байгаа бүх модыг нь огтолж хаядаг нэг ажил ойн аж ахуйн арга хэмжээнд байдаг юм. Одоо тэр түймрийн халз бүгд битүүрч ширэнгэ болсон байна. Үүнийг хот руу шилжүүлэхэд юу нь болохгүй гэж. Түүнийг бүгдийг нь хөрөөдөж авч хаядгийг Ойн инженерүүд бүгд мэднэ. Харин мэргэжлийн бус хүмүүс бас л “ой сүйтгэж” байна гэх биз.
Улаанбаатарт 5,000 ширхэг том Нарс л шилжүүлээд ургуулчихвал хотын төвийн бүх гудамж өвөл зунгүй ногоон харагдана. Энэ бол ойд 5-10-хан га-д байдаг л мод шүү дээ. Гэтэл 1999-2010 онд улсын хэмжээгээр давхардсан тоогоор 2,9 сая га /жилд 240.0 мянган/ ой түймэрт өртөж, тоолж үл барам өсвөр мод шатаж алга болсон билээ. Тэгэхээр том модыг ойгоос шээ, хулгайлаад хумслаад байна гэх ч юм уу, ойг сүйтгээд байна гэдэг утгаар ярьж болохгүй. Харин ойд хийж буй сийрэгжүүлэх ажил, арчилгааны хүн ажлын нэг хэсэг гэж л ойлгож хандах учиртай.
Тэгж ярих шинжлэх ухааны үндэс байна. Бас мод үржүүлгийн газарт шилмүүст модыг хот суурины цэцэрлэгжүүлэлтэд зориулж зориуд тарьж ургуулах хэрэгтэй. Тэгтэл тийм аж ахуй эрхэлж байгаа хүн нь алга. Зөвхөн 2-3 настай 20-30 см л өндөртэй болгоод л ойжуулалтад гаргадаг. Хот сууринд нийлүүлэх гэж ургуулахын тулд үрээр нь юм тариад бойжуулах талбайд 2-4 удаа шилжүүлж дасгаад 4-5 метр өндөртэй болгоод тэгж байгаад гаргах ёстой.
Одоо тэгж ургуулдаг аж ахуй, тийм хөрөнгө алга. Ингэхийн тулд наад зах нь 15 жил шаардлагатай байдаг юм.
Мод үржүүлгийн газар байгуулж хэдэн зүйлийн навчит мод тарьсан зарим нөхөд миний мод борлохгүй байна, хотынхон том мод оруулж ирж миний бизнесийг хааж байна гэх ухаанаар том оврын модыг шилжүүлэн суулгахыг улайран эсэргүүцдэг. Тэр бүү хэл “асар их” ай хохирол ойд учирдаг мэтээр мэдэхгүй судлаагүй байж ярьж байна. Ой, модыг сийрэгжүүлэх, цөөлөх нь ойн аж ахуйн үндсэн ажил байдаг.
Огт мод авч шилжүүлж болохгүй гэж ярьдаг хүмүүст ойн талын мэдлэг байхгүй, зарим нь бүр тэр талын мэргэжлийн бус атлаа ойн баялгийн тухай “том том” дуугардаг нь зүгээр л хүмүүсийг хатгаж, өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн үүднээс хандаж байна гэхээс өөр аргагүй. Тэдний 10-20 жил хотод нийлүүлсэн Улиас, Шар харгана мэт нь хотыг чимэхгүй л байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүд, суурин газрууд том мод суулгаж амжилтад хүрч байна. Тухайлбал Мандалговь, Мөрөн, Зүүнхараа гээд том мод суулгаж, түүнийгээ ургуулахаар ажиллаж байна.
Том мод шилжүүлнэ гэдэг шинжлэх ухаан юм шүү
-Том мод тарих ажил цааш нь үргэлжлэх нь ээ гэж ойлгож болох уу?
-Дэлхийн бүх хот том том мод шилжүүлэн суулгаж, хотоо цэцэрлэгжүүлж байна. Бүр 200-300 настай модыг хүртэл шилжүүлэн суулгаж байдаг гээч. Тийм зориулалтын техникч байдаг. Ойрын жишээ, манай урд хөрш Өвөрмонголчууд Далан хар уулаа бүгдийг нь уулнаас мод авч ирээд ойжуулчихсан байдаг.
Ингэж том модоор хот сууринаа ойжуулж цэцэрлэгжүүлж байгаа туршлага, технологийг бүр 2000 онд Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа одоогийн хотын ерөнхий менежер Т.Гантөмөр судалж ирээд түймрийн халзанд ургасан өндөр Шинэс модыг шилжүүлэн дүүргээ цэцэрлэгжүүлж эхэлсэн удаатай. Харамсахтай нь түүнээс хойш аж ахуйн ажилд оролцож том мод тарих ажил нь түр саатсан ч 2016 оноос энэ албанд ирж түүнийгээ хэрэгжүүлж том мод тарих ажлаа эхэлсэн гэж хэлж болно.
Хотын ерөнхий менежерийн саналыг хотын дарга Су.Батболд дэмжсэнээр ажил хэрэг болоод явж байгаа нь энэ. Өнгөрсөн намар зүүн дөрвөн замаас Улсын их дэлгүүр хүртэл 200 хүрэхгүй том Нарс мод шилжүүлсэн. Одоо энэ нь хотыг чимж байна.
Гэтэл ганц нийслэлдээ хэдэн мод оруулж ирж ногооруулах гэхээр “Байгальд хайртай”-н дүр эсгэгчдийн эсэргүүцэл, зарим амбицтай, “Их мэдэгчид’’-ийн тавьж буй түймэрт автаад өнөө хүртэл хотоо том модоор ногооруулж чадахгүй байна.
Том мод шилжүүлнэ гэдэг шинжлэх ухаан юм шүү. Том модоор хотыг цэцэрлэгжүүлэх нь хотоо ногооруулах ажлыг нэг л хэсэг нь. Түүнээс биш, том мод тариад мод үржүүлгийн газарт ургуулсан навчит мод, чимэглэлийн бут сөөгийг орхино гэсэн үг ёстой биш. Түүнийг бүр мянга, мянгаар нь хотод тарьдаг л даа. Манайх шиг цөөхөн гудамжтай жижиг хотод 5,000 шилмүүст том мод л байхад бараг хангалттай. Харин монгол орны зонхилох ой болсон Шинэс, бас Гацуур авч ирж суулгах ёстой. Тэр ойдос л “найгасаар” байгаа шүү дээ. Ойд байгаа бүх насанд хүрсэн Хуш мод бүгд самарчдын “нүдүүрийн" шархтай, тэнд зовж байгааг мэддэг нэг нь мэднэ ээ.
-Одоо шилжүүлж буй мод ургана, хотыг чимнэ гэсэн итгэл хэр байна?
-Гэрээндээ 3 жил арчлаад бүрэн ургуулаад хотод хүлээлгэн өгнө гэсэн заалттай. Түүнийг нь хот хүлээж аваад арчилж услаад хэвийн ургах нөхцөлийг нь хангаад явна. Арчилж услахгүй бол том жижиггүй бүгд үхнэ гэж би хэлсэн шүү дээ.
Манайхны булж хаяад мартдаг тэр зуршлыг халах ёстой. Яахаараа хотхонууд, Явуугийн цэцэрлэгийн том мод 100 хувь амьд ургаж байхад бусдыг нь түүн шиг ургуулж болохгүй гэж. Үхүүлсний жишээг л дагахгүй байх ёстой шүү дээ. Бас том модыг ойгоос авахаас гадна таримал ой, түймрийн халз, ашигт малтмал олборлоход өгч буй талбай гэх мэт эх сурвалжууд олон бий.
Улаанбаатарын том том хотхон том модоор бүрэн цэцэрлэгжүүлчихсэнийг харах хэрэгтэй. Манай хотын хэдэн гудамж л нүцгэн үлдэж байна шүү дээ.
Улаанбаатарт байгаа том ургасан моднуудыг хэвээр нь авч ирж суулгасан гэж хэлсэн. Харин Улиас, навчит модыг мод үржүүлгээс авч ирж тарьж суулгасан цагаас том мод ойгоос авахыг зогсоож, тэгээд л манай хот Улиас голдуу модтой болчихсон юм шүү дээ. Том мод шилжүүлж байсан эртхэн үеийн туршлага манайд байна. Хуучин ажлаа л сэргээж байна гэсэн үг.
| https://ikon.mn/n/10av |
10aw | “Ми Ми”-г хилээр оруулахыг хориглолоо | Л.Хэрлэн | 05/12/2017 09:22:00 |
“Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас сэтгэцэд нөлөөт “Ми ми” хэмээх бодисыг нууцаар оруулж ирдэг.
Нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа жолооч нар унтахгүйн тулд хэрэглэж байгаа”-г манай сонин анх хөндөн асуудал дэвшүүлж, холбогдох газрууд, олон нийтийн анхааралд хүргэн бичиж байв.
Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар Их хурлын түвшинд ярьж, энэ бодисыг хилээр оруулж ирэхийг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгуулахаар хөөцөлдөж байсан билээ.
Тухайлбал, гишүүд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд “эмийн түүхий эд” хэмээх нэр томьёог хуульд тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “ми ми” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох санал гаргаж байсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийг хэлэлцэж батлахдаа сэтгэцэд нөлөөт “Ми ми” хэмээх эмийн бодисыг хилээр оруулж ирэхийг хориглосон заалт оруулсныг гишүүд дэмжиж баталлаа.
| https://ikon.mn/n/10aw |
10ax | Ямар хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох ёстой вэ? | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/18/2017 11:08:00 |
Гэрэл зургийг MPA.mn
- Сонгогчийн боловсролд -
Монгол Улсын дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургаадугаар сарын 26-нд болно. Сонгуулийн Ерөнхий Хорооноос МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр нэр дэвшигчээр бүртгээд байна.
Төрийн тэргүүнээр хэнийг сонгох вэ гэдэг сонголтоо хийхэд сар гаруйн хугацаа бидэнд үлджээ.
Уншигч таны сонголтонд зориулж холбогдох хуульд ерөнхийлөгч гэж хэн болох, ямар үүрэг хүлээдэг талаар тусгасныг танилцуулъя.
Эдгээр эрх, үүргийг хүлээж чадахуйц хүнийг сонгоорой!
Үндсэн Хууль дахь ерөнхийлөгчтэй холбоотой онцлох 13 заалт
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн нэг дэхь хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах эрхтэй.
Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах,
Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах,
Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах,
Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах,
Уучлал үзүүлэх,
Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх,
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх,
Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах,
Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
Ерөнхийлөгч ямар эрх үүрэгтэй талаар Ерөнхийлөгчийн тухай хуульд хэрхэн туссаныг хүргэе
Ерөнхийлөгч өөрийн хувийн аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотой олсон орлогыг жил бүр, албан үйл ажиллагаатай нь холбогдуулан бусдаас өгсөн сарын цалингаас илүү үнэтэй бэлгийн талаар тамгын газарт тухай бүр мэдээлнэ.
Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлнэ.
Эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирлыг дээдлэж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжинэ.
Ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргана.
Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу загсийн газарт чиглэл өгнө.
Ерөнхийлөгч хамтарсан болон дагнасан хувийн үйлдвэр аж ахуйн бусад нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэг бол бүрэн эрхийнхээ хугацаанд уул нэгжийн ажлыг эрхлэн удирдаж болохгүй.
| https://ikon.mn/n/10ax |
10ay | RE/MAX VIP оффис НОРЖИН худалдааны төвд нээлтээ хийлээ | СУРТАЛЧИЛГАА | 05/12/2017 09:30:00 |
Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX Монголд албан ёсоор франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 1 жил хагасын хугацаанд маш хурдтайгаар үйл ажиллагаагаа тэлж, Улаанбаатар хотод нийт 12 салбар буюу брокер оффис, 200 гаруй агенттайгаар олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээний жишиг стандартыг нэвтрүүлэн үйлчлүүлэгчдийн хэдийнээ танил болжээ.
Барилгын салбар хэдийгээр хямралтай байгаа хэдий ч зөвхөн энэ оны 1 р улиралд RE/MAX ын хамт олон 19 тэрбумын борлуулалт хийгээд байгаа юм. Тэдний remax.mn вэб сайтаар зочилдог хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин өсч 246.700 д хүрээд байгаа гэж тэдний эхний улирлын тайланд дурьджээ.
100 гаруй оронд 7000 орчим брокер оффистой RE/MAX нь дэлхийн хэмжээнд хамгийн их үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компани бөгөөд 30 секунд тутамд RE/MAX ын агентууд хэн нэгэнд үл хөдлөх хөрөнгөө сонгоход нь тусалж байдаг байна.
RE/MAX MONGOLIA -ИЙН 10 ДАХЬ САЛБАР RE/MAX VIP 5 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, ЖУКОВЫН ХӨШӨӨНИЙ ХАЖУУД БАЙРЛАХ НОРЖИН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН 3 ДАВХАРТ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Бизнесийн удирдлага, санхүү, хууль, маркетингийн шилдэг залуусаар багаа бүрдүүлсэн RE/MAX VIP оффисийн брокер эзэмшигч Ц.Лхамжав нь бизнесийн олон төрлийн салбарт олон жил ажилласан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавин өөрийн оффисийг албан ёсоор нээлээ.
Тэрээр АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of REALTORS) Олон Улсын Реалтор гишүүнчлэлтэй бөгөөд мөн Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Итгэмжлэгдсэн Мэргэжилтэн (Certified International Property Specialist) цол тэмдэгтэй. Энэхүү зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн хамгийн том зэрэг юм.
Нээлтийн арга хэмжээнд RE/MAX-ын төв оффис болон RE/MAX-ийн бусад 11 брокер оффисуудын захирлууд болон агентууд, Барилга, Банк, Хуулийн фирм, Үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөгчид зэрэг 250 гаруй зочид урилгаар хүрэлцэн иржээ. Ажлаа аз жаргалтайгаар хийдэг хамт олон гэвэл яалт ч үгүй RE/MAX ын хамт олныг хэлнэ. Харилцагч, үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлээсээ үйлчилгээгээ хүргэдэг энэхүү хамт олон дунд нээлтийн ажиллагаанд оролцоод сурвалжлага бэлтгээд гарахад сэтгүүлч надад ийм л сэтгэгдэл төрж байлаа
RE/MAX ын агаарын бөмбөлөг хөөрсөөр хотын зүүн хэсэгт ирлээ. Ийнхүү RE/MAX-ынхан хотын төвийн зүүн хэсэгт оршин суух хэрэглэгч нартаа үл хөдлөх хөрөнгийн хамгийн шилдэг үйлчилгээгээ хүргэх боломжтой боллоо.
Хэрэв та бүхэнд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах , түрээслэх , түрээслүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол RE/MAX VIP оффистой 70101008 утсаар холбогдох боломжтой.
| https://ikon.mn/n/10ay |
10az | Нийслэлийн 46 байршилд газар чөлөөлөх ажил хийж, орц гарцыг нээжээ | Г.Мөрөн, iKon.mn | 05/12/2017 10:09:00 |
Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж байгаа аж.
Тавдугаар сарын 11 өдрийн байдлаар дээрх 129 байршлаас 46 байршилд газар чөлөөлөх ажлыг хийж орц гарцыг нээгээд байна. Цаашид үлдсэн байршлуудын газрыг чөлөөлөх ажил үргэлжлэх юм.
Тухайлбал,
Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газар чөлөөлөх ажлыг хийв.
Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгав.
Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан 4 чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 16 хороо, 72 дугаар хотхоны орчимд явган хүний зам хааж барьсан хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41 дүгээр байрны хажууд явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлөв.
Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүмийн баруун талд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж байрлуулсан гинжтэй хаалтыг авч, газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр сургуулийн зүүн хойд талд зам хааж байрлуулсан бетонон хаалтыг чөлөөлж, орц гарцыг нээв.
Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлөв.
"Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулснаар нийтийн эзэмшлийн зам, талбайн газар чөлөөлөлт, зөрчил арилгах ажил хийгдсэнээр орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэх юм.
Мөн эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, хур хог үүсэх зэрэг орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлнэ, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой.
Мөн эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 байршил байгааг илрүүлжээ.
Эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 иргэн, хуулийн этгээдийг уг зөрчлөө арилгах мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. | https://ikon.mn/n/10az |
10b | Уул уурхай, металлургийн салбарынхан чуулахад хоёр хоног үлдлээ | ikon.mn | 11/06/2013 09:35:00 |
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт энэ сарын 8-нд болно.
Өөрөөр хэлбэл, энэ салбарынхан хоёр хоногийн дараа чуулж, асуудлаа хэлэлцэнэ. Ерөнхий зохион байгуулагчаар Mining.mn буюу уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан ажиллаж, Уул уурхайн яам хамтарч байна.
Энэ удаагийн чуулга уулзалт төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү салбарын хөгжил, бодлого, дэд бүтэц, удахгүй хэрэгжүүлэх төсөл, алт, зэс, төмөр зэрэг хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, энэхүү салбар улсын эдийн засгийг хэрхэн эргэлтэд оруулах тухай хэлэлцэх юм.
Мөн аж үйлдвэржсэн эдийн засгийн суурийг бий болгох засгийн газрын урт хугацааны зорилтын хүрээнд уул уурхай, металлургийн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд технологи бүхий ногоон хөрөнгө оруулалтыг татах, салбарын бодлого төлөвлөлтийг олон улсад сурталчилах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх нь чуулганы гол зорилго аж.
Энэ удаагийн чуулганы нэгонцлог нь УИХ-аар батлуулахаар боловсруулагдаж буй “Монгол Алт”, “Монгол Зэс”, “Монгол Төмөр” хөтөлбөрүүдийн концепцийг Уул уурхайн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн чуулганд оролцогчдод танилцуулж, анхны хэлэлцүүлэг хийж санал авах юм. | https://ikon.mn/n/10b |
10b0 | Монголын “байгалийн пирамид" аялагчдыг татаж эхэллээ | Т.Сайхан, Зууны мэдээ | 05/12/2017 09:39:00 |
“Дэлхийн энергийн төв гэгддэг. Түвдийн Гималайн нурууны Кайлас Уултай адил дүрстэй нэгэн уул Монгол Улсад байна. Үнэхээр үзэсгэлэнтэй. Түүнийг алсаас харвал пирамид л гэж харахаар” хэмээн оросын аялагчдад зориулсан сайтад бичжээ.
Тэгвэл Түвдийн Кайластай адилхан гээд байгаа энэ уул бол Хөвсгөл аймгийн Дэлгэрхаан уулын Хорьдол Сарьдагийн нуруу. Байгалийн өвөрмөц тогтцоороо гэрэл зурагчид, аялагчдыг эрхгүй татаж эхэлжээ. Энэ чиглэлд дотоодын аялал жуулчлалын компаниуд ч шинэ маршрут гарган аялал эхлүүлэхээр бэлтгэж эхэлсэн байна.
| https://ikon.mn/n/10b0 |
10b1 | Програм хангамжийн ТОП 10 компани нэгдэж, ХААН Банктай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ | ikon.mn | 05/12/2017 09:41:00 |
Монголын кассын програм хангамжийн зах зээлийн 80 хувьд хүрч үйлчилж буй топ 10 програм хангамж хөгжүүлэгч:
АпексСофт,
Датакейр,
Интерактив Би Ай,
Инфосистемс,
Майсофт системс,
Новасофт,
Ординат,
Прософт,
Ритус,
Электромон трейдинг компаниуд нэгдэж “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо” ТББ байгуулсан бөгөөд ХААН Банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Эдгээр 10 компани нь ХААН Банктай хамтран Монгол улсын хэмжээнд кассын програм буюу НӨАТ-ын баримт хэвлэгч дэлгүүр, ресторан, паб, эмийн сан гэх мэт 10,000 гаруй цэгт орчин үеийн дэвшилтэт шинэ технологийн карт уншигч ПОС терминал ePOS үйлчилгээг өөрийн системтэйгээ холбож, суурилуулан хамтран ажиллах юм.
Ингэснээр картаар үйлчлэгч байгууллагуудад орчин үеийн дэвшилтэт төлбөрийн шийдэл нэвтрүүлэх (NFC card, eWallet гэх мэт), хямдрал урамшууллын карт, бэлгийн карт, купон гэх мэт олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн арилжааны банкуудын ПОС терминал олгохдоо сарын борлуулалтын доод хязгаар, өмнөх түүх гэх мэт өндөр шаардлага тавьдаг асуудал байхгүй болж, тухайн картаар үйлчлэгч байгууллагыг чирэгдүүлэх явдал арилах юм байна.
Мөн ePOS үйлчилгээг хариуцан ажиллах гол компани нь “Дата бэйнк” ХХК бөгөөд тус компани нь олон улсын төлбөрийн картын стандарт болох PCI DSS стандартыг нэвтрүүлж нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангасан процессорын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий компани юм.
Гадны улс оронд төлбөр тооцооны үйлчилгээг банкууд IT компанитай хамтран хүргэх нь төлбөрийн системд шинэ бүтээгдэхүүнийг хурдацтай нэвтрүүлэх боломжийг олгодог байна.
Монголын тэргүүлэгч арилжааны банк болох ХААН Банк энэхүү үйлчилгээг дэмжин ажиллахаар болж байгаа нь Монгол Улсын төлбөрийн системийн хөгжил нэг шат ахих, цаашлаад Монголын програм хангамжийн салбарт FINTECH төрлийн компаниудад урам зориг өгсөн маш том гарц бий болж байна.
Гэрэл зургууд:
| https://ikon.mn/n/10b1 |
10b3 | Бид хэнийг сонгох вэ? | ikon.mn | 05/12/2017 10:05:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Монголчууд бидний хамтран амьдрах тоглоомын дүрэм нь Үндсэн хууль. Энэ хуулинд Та биднийг ард түмэн хэмээн тунхаглан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.” хэмээн хуульчилж, мөн “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн ард түмэнд арга замыг нь зааж өгчээ.
Та бид энэ “чиглүүлсэн” аргачлалыг өнөөг хүртэл хэрхэн ашиглаж ирсэн талаар, мөн хууль сахиулагч нарт энэ эрхийг маань эдлүүлэх хүсэл эрмэлзэл байгаа эсэх зэрэг олон асуултыг нийгэмд дагуулж байгаа ба ард иргэд зөвхөн сонгуулиар л энэ эрхээ эдэлдэг хэмээн хэвлэл мэдээллээр хөгшин залуу, боловсролтой боловсролгүй бүгд мэдэмхийрэн “тархи угаах” аж.
Удахгүй бид ээлжит сонгуулиа хийх болно, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгоно. Ард иргэд бидний төлөөлөл болсон сонгуулийн насны хоёр сая иргэдийн гурван хүний нэг нь сонголтоо хийсэн тул энэ сонгууль тэдэнд асуудал дагуулахгүй болов уу, харин үлдсэн гурван хүний хоёр нь “Бид хэнийг сонгох вэ?” хэмээх асуултанд хариулт хайж ойр дотны хүмүүс, хүн ард, хэвлэл мэдээлэл, олны танил хүмүүс, бүр хошин шогийнхон, лам багш, бөө онгоддоо хандах болно.
Харамсалтай нь эдгээр иргэдийн тал нь хайсан хариултандаа мухардаж, сонголт хийх шахаанд нухлагдан, санаа сэтгэл нь хямарч саналаа өгөх эрхээ эдлэхээс татгалзан, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ умартан, нэр дэвшигч нарын сурталчилгааны их довтолгоонд сүрдэн “ялагдсанаа” хүлээн зөвшөөрөх болдог.
Сонгуулийн насны үлдсэн гурван иргэний нэг нь сонгуулийн үр дүнг шийдэх ба тэд болдогсон бол Чингис хаанаа, Цэдэнбал даргаа, бүр ядахнаа Түдэв гуай шиг олонд эерэг дүр төрхтэй хүнийг сонгохыг хүсэх боловч бодит байдалд нийцүүлэн олны санаа оноог дагаж хар ухаанаар сонголтоо хийх болно.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог нь бид Монгол улсын ирээдүйн “Путин”, “Эрдоган” болох магадлалтай хүнийг сонгох бөгөөд энэ хүн нь улс төрд “долоо хэмжиж, нэг огтлох” хэмээн няхуур хандлагыг илэрхийлдэг, хүн ардаа гэсэн сэтгэлгээг эх орондоо дахин нутагшуулах хүсэл эрмэлзлийг төлөөлсөн улс төрийн хүчний манлайлагч гэдэг нь эргэлзээгүй болов уу.
Энэхүү улс төрийн хүчин нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлыг “ах дүү” намаасаа гардан авч Монгол Улсын Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч сонгодог болгон “үл ялих” өөрчлөлт хийх, “бүх эрх”-ийг ард түмний нэрийн өмнөөс авахын тулд “бүх ард түмний хэлэлцүүлэг”-ийг “санамсаргүй” зарчмаар явуулж Та бидэнд тулган шаардах эрхээ уламжлалдаа хөтлөгдөн хээв нэг эдэлж байна.
Энэ хүчин нь “шинэчлэн найруулсан” гэх Үндсэн хуулийг 2018 онд УИХ-аар батлуулах боловч тэр нь Үндсэн хуулийн цэцийн өмнө “унах” бөгөөд тэд сурсан зангаараа үүнийг үл харгалзан 2020 оноос эхлүүлэн “хүчээр” хүчин төгөлдөр болгож Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ, “Орон нутаг”-ийн сонгуультай “хавсайдан” явуулж төрийн сүр хүчээр дахин хоёр удаа 4 жилээр сонгогдох эрхэм Ерөнхийлөгчийгөө “мөнхрүүлэх” аргаа олох нь тодорхой харагдаж байна.
Хэрвээ энэ зураглал бодит болвол “Та бидэнд, эх оронд маань ямар өөрчлөлт, дэвшил хөгжил, хямрал гашуудлыг дагуулах бол” хэмээх асуулт Монголоо гэсэн зүрх бүрийн өмнө тулгарах нь ойлгомжтой.
Хар ухаанаар задлан шинжлэхэд Монголчууд бид Оросын нөлөө их байхад “Москвад ханиахад Улаанбаатарт хатгаатай болдог” байсан шиг “Бээжинд унгахад Улаанбаатарт чяцга тавих” хандлага газар авч “Халимаг Хятад хоёр нэг цустай” гэдэг мэдэмхийрэл шиг Монгол нь Хятадын их нэгдлийг дахин сэргээсэн хэмээх түүхийн үнэнийг тоочин их гүрний “Хайрын халуун тэврэлт”-энд умбаж амьсгал авах чадваргүй Та бид мансуурах болов уу.
Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч нь худал хуурмаг санаан дээр суурилсан “гуравдагч хөрш”-ийн бодлогоосоо ухарч “гурван тулгуурт” гадаад бодлогоо түлхэх боловч бодит үнэнд гүйцэгдэн Монголчууд биднийг хүний амьсгааг “дагаж амьсгалж” сурахыг үлгэрлэн уриалах болно.
Бид мэдээж хүн дуурайхдаа гарамгай тул нэг хэсэгтээ дагаж байгаад тэнэг хүн алдаагаа давтдаг гэдгийг ухаарч ухаанаа уралдуулан “төвийг сахих” эсвэл “мөрөөрөө явах” гэсэн бодит амьдралаас урган гарсан байр сууриндаа эргэн нэгдэнэ.
Их Оросын “шовинист үзэл”, Хан үндэстний “дундад улс” хэмээх үзэл санаа нь энэ хоёр хөршийг маань хооронд нь хямруулах бөгөөд энэ хямрал их хурдацтай өрнөх магадлалтай тул энэ үед Монголчууд бид “арьсаа” хэрхэн авч гарахаа бодох ёстой нь ойлгомжтой.
Иймд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль “Бид хэнийг сонгох вэ?” гэхээсээ илүүтэй “Бид ямар ирээдүйг сонгох вэ?” гэсэн асуултанд илүү нийцэх болов уу, сонголт маань тодорхой тул сонгосон “Ерөнхийлөгчдөө хэрхэн нөлөөлөх вэ?” гэдэг нь дараагийн тулгамдсан асуулт болно.
Монголын Ногоон нам | https://ikon.mn/n/10b3 |
10b4 | QUIZ: Анхан шатныханд зориулсан ГАЗАРЗҮЙН сорил! | Р.Түвшин, iKon.mn | 07/19/2018 09:10:00 | Газарзүйн талаар анхан шатны мэдлэгтэй эсэхээ шалгаарай.
0/22
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
‹
›
Манай дэлхий хэдэн тивтэй вэ?
5
6
7
2
3
1
Аргентин хаана байдаг вэ?
Өмнөд Америк
Төв Америк
Манай дэлхий хэдэн далайтай вэ?
4
5
7
6
Аляскатай АНУ-ын хэдэн муж хиллэдэг вэ?
48
1
3
0
Оросын нийслэл?
Москва
Санкт Петрбург
Екатеринбург
Томск
Таж Махалыг хаана үзэж болох вэ?
Пакистан
Энэтхэг
Дубай
Дэлхийн хамгийн өндөр оргил?
Манаслу
Макалу
K2
Эверест
Иерусалем ямар улсын нийслэл вэ?
Египет
Израиль
Иордан
Сири
Монтенегро бол .... тивийн улс
Өмнөд Америк
Ази
Европ
Африк
Акрополис .... хотод байдаг
Афин
Ром
Испаний нийслэл?
Валенсиа
Барселон
Мадрид
Гранада
Дэлхийн хамгийн урт гол мөрөн?
Амазон
Нил
АНУ-ын хамгийн том газартай муж?
Аляска
Техас
Калифорни
Султан Ахмедын сүм ... хотод байрладаг
Кайр
Алжириа
Кабул
Истанбул
Италийн нийслэл?
Милан
Ром
Флоренс
Венец
Хамгийн том далай?
Хойд мөсөн далай
Атлантын далай
Энэтхэгийн далай
Номхон далай
Ливи бол...
Хойд Африкийн улс
Өмнөд Африкийн улс
Хоёр дахь хамгийн том газар нутагтай улс?
АНУ
Орос
Канад
Хятад
АНУ албан ёсны хоёр нийслэлтэй
Худлаа
Үнэн
Стоунхэнж хаана байдаг вэ?
Британи
АНУ
Франц
Финланд
Колизей хаана байдаг вэ?
Дамаск
Иерусалем
Афин
Ром
Канад улс албан ёсны хэдэн хэлтэй вэ?
3
1
2
0
Түр хүлээнэ үү...
| https://ikon.mn/n/10b4 |
10b5 | “Удахгүй өөрийн нэрийн үнэртэй усаа гаргана” | Т.Батсайхан, Зууны мэдээ | 05/12/2017 11:02:00 |
Төрийн соёрхолт зураач Т.Цэгмидийн охин Ц.Цацрал өдгөө Герман улсын Берлин хотноо амьдран уран бүтээлээ хийж байна. Тэрбээр эх орондоо хааяа ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулзаад, Монголоо санасан сэтгэлээ тайтгаруулаад буцдаг. Энэ л жишгээр саяхан Монголдоо ирээд байхад нь уулзаж ярилцсан юм.
Герман улсад 20-иод жил уран бүтээл хийж байгаа тэрбээр “Эх орноо л их саналаа” гэсээр яриагаа эхлэв. “Онгоцны буудал дээр буухад яагаад ч юм бэ Монголын минь салхи эрх чөлөөтэй илбэх шиг санагдсан. Хүн ард маань яриа хөөрөөтэй, шуугиантай нэг л эгэлгүй, энэ минийх шүү гэмээр болж байлаа. Берлин саарал их уйтгартай хот шүү дээ” гэв.
ААВ БИД ХОЁРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЕРТӨНЦ ӨӨР
Тэрбээр СУИС-д хувцас загварын мэргэжлээр суралцаж төгссөн. Тэгээд Берлинд үргэлжлүүлэн уран зургийн ангид суралцсан байдаг, Аавыгаа дагаад багаасаа л уран зурагт дуртай болж өсжээ. Удам угсаа, сэтгэл зүрхээ дагаад хувцас дизайны урлагаа орхиж уран зургийн уран бүтээлээ эхлүүлжээ. Үүнийгээ хамгийн зөв сонголт гэдэг юм билээ.
“Хүмүүс "Цэгмид гуай алдартай зураач учраас чамд зааж өгдөг үү. Зургийг тань юу гэдэг вэ” гэж асуудаг. Аав надад юу ч хэлээгүй. Өөрөө их эрх чөлөөтэй хүн учраас намайг ч гэсэн тийм байлгахыг хүсдэг. Миний уран бүтээлд хөндлөнгийн нөлөө орчих вий гэж болгоомжилдог байх. Аав бид хоёрын уран бүтээлийн ертөнц өөр” гэж байлаа.
Тэрбээр Монголдоо ирээд аавынхаа урланд хэсэг саатжээ. Бийр будгийн дотно үнэр, аавтайгаа хүүрнэлдэх дотно үгс түүний амьдралд нэгээхэн тайтгарлыг өгдөг байна. Т.Цэгмид гуай ч их сонирхолтой хүн шүү, зургаа зураад л, бийр, будгаасаа холдож чаддаггүй нэгэн. Аав охин хоёр үеийн юм шиг ярилцана. Ц.Цацралт Аавын маань хэлсэн ярьсан бүр нь миний оюун ухааныг цэнэглэдэг юм шиг. Тэр нь миний уран бүтээлд тусгагддаг юм болов уу. Зургаа зураад шатаж суух үедээ аав минь ч гэсэн ингэж байсан байх гэж боддог. Өөрөө эрх чөлөөтэй хүн учраас намайг “Эх орондоо ир” гэх зэргээр хэзээ ч барьдаггүй. “Бүх л зүйл өөрийн тань хариуцлага, сонголт” гэж аав минь захидаг” гэж байв.
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЕРТӨНЦИЙГ ӨГҮҮЛЭХ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ НЭЭЖЭЭ
Зураач Ц.Цацрал хамгийн сүүлд Берлин хотноо эмэгтэй хүний ертөнцийг өгүүлэх уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээжээ.
Эмэгтэй хүний ертөнц гэгээхэн орон зай. Монголд эмэгтэй хүн тийм байх ёстой, айлын эхнэр хүн ийм гээд л хууль дүрэм шиг зүйл ярьдаг. Зураач бүтээлүүдээрээ үүнийг үгүйсгэсэн байна. Эмэгтэй хүн тэнгэрлэг, эрхэмсэг, гэгээн байх ёстой гэдгийг түүний хамгийн сүүлийн уран бүтээлүүдээс харж болно. Тэрбээр "Би жирэмсэн байхдаа үр хөврөл зурах ч юм уу. Хөдөө явахдаа байгаль зурдаг.
Харин одоо арай өөр сэтгэлгээтэй болоод байна. "Хүмүүс яагаад шашин шүтдэг юм, яагаад ирээдүйгээ мэдэх гээд асуугаад байдаг юм" гэсэн бодлууд толгойд эргэлддэг. Ер нь энэ ертөнцийн хамаг нууцад нэвтэрч түүнийг уран бүтээлээрээ тайлбарлахыг оролдоно. Нууц, гүн утга учиртай бүхэн миний сонирхлыг татдаг. Мөн сүүлийн үед жендерийн асуудал надад их сонирхолтой санагдах боллоо. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам зураачийн ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж байна. Түүнийгээ дагаад бүтээлүүд хувьсах юм” гэлээ.
Ц.Цацралын уран зургийн бүтээлүүдийг харахад их энгийн атлаа цаанаа нэгийг ургуулсан байдаг. Ер нь Европын зураачдын уран зургууд их энгийн хэр нь сонгодог, Азийнх нарийн чамин байдаг хэмээн уран зураг сонирхогчид өгүүлдэг. Тэгвэл Германы Берлин хотноо 20-иод жил ажиллаж уран бүтээлээ туурвиж буй түүний бүтээлүүдэд Европ өнгө аяс давамгайлах болжээ.
“БИ УРАН ЗУРГААС АВЧ БОЛОХ БҮХИЙ Л САЙН САЙХНЫ ДЭЭДИЙГ МЭДЭРДЭГ”
Судлаачид Ц.Цацралын зургийг тодорхойлохдоо "Neo-Expressionism" урсгал давамгайлсан гэдэг. Үүнийг сэтгэлийн хөдлөлөөр ажилласан бүтээл гэж орчуулж болох юм. Гэхдээ зураач бүсгүй маань ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй. Тухайн үеийн мэдрэмж, харах өнцөг өөр учраас ямар ч зураг гарч болно гэсэн эрх чөлөөт уран бүтээлчийн зарчмаар ажиллана.
Би уран зургаас авч болох бүхий л сайн сайхны дээдийг мэдэрдэг. Зураг зурах болгонд амарч байгаа юм шиг санагддаг хэмээн ярьж байлаа. Тэрбээр одоо гурван хүүхдийн ээж болжээ. Эмэгтэй хүн л хойно гэр бүлдээ анхаарал хандуулна, хүүхдээ харна. "Ер нь ямар үед зургаа зурдаг вэ” гэхэд “Би өдөр бараг л зурдаггүй. Шөнийн 00:00 цагаас үүр цайтал зурна. 03:00 цагийн үед урам бүтээлдээ нэлээд гүнзгий орсон байдаг, Хүн хажууд ирээд юм ярьсан ч сонсохооргүй тийм гүн гүнзгийгээр уран бүтээлдээ анхаардаг гэж байв.
Хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой гэж ярьдаг. Тэгвэл тэрбээр 4-5 цаг орчим унтаж амардаг байна. Энэ нь ч амьдралынх нь хэвшил болжээ. Ц.Цацрал “ Би нойр дутуу, ядрах болов уу гэж боддог ч үгүй. Ер нь хүн хэн нэгний хэв маягаар биш сэтгэлээрээ л амьдрах хэрэгтэй юм билээ. Миний толгойд шөнө орж ирсэн бодлууд их уянгалаг, зөөлөн, гүн байдаг" гэж байв.
“ҮНЭРТНИЙ НОТУУДЫГ ХОЛЬЖ ҮНЭРТЭЙ УС ГАРГАХААР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Тэрбээр эх орондоо ирээд "Чио чио caн дуурь үзэж, номын дэлгүүр хэсэж, Гандангаар орох гээд л эрх чөлөөтэй хэдэн өдрийг өнгөрүүлжээ. Мөн зураач Ц.Цацрал “Үнэртэй усанд дурсагсдын клуб”-ын админаар ажиллаж байна. Үнэртэй ус бол түүний нэг хобби. Шөнө зургаа зурдаг байсан бол сүүлийн үед үнэртний нотуудыг холиод шинэ үнэртэн гаргах ажлыг идэвхтэйгээр хийдэг болсон гэнэ.
Мөн түүний тухай нэгэн нууцыг задлахад тэрбээр удахгүй өөрийн нэрийн үнэртэй усаа гаргахаар ажиллаж буй юм билээ. Эх орондоо ирээд клубынхантайгаа хамтран асрамжийн газар тодорхой хандивыг өргөжээ. “Түүнээс таны нэрийн үнэртэй ус ямар байх бол” гэхэд “ Би яагаад ч юм бэ. Хүжнийх шиг үнэрт их дуртай л даа. Гэхдээ хүмүүс хурц гээд байдаг. Тиймэрхүү үнэртэй байж магадгүй. Гэхдээ нууцыг үүнээс илүү дэлгэмээргүй байна.
Ирэх долдугаар сард эх орондоо ирээд танилцуулна” гэлээ. Mөн түүний дараагийн нэг сонирхол гэвэл ном. Монголд ирэх бүртээ 30 кг номтой буцдаг тухайгаа дурсан ярилаа. Түүний Монголоос “зөөсөн” номууд нэг ханыг нь битүү дүүргэсэн гэнэ. Энэ удаа ч тэрээр ачаа дүүрэн номтой буцаж байгаа аж. Ийнхүү зураач бүсгүй Германы Берлин хотноо хийж буй уран бүтээлээ танилцуулан, өөрийн нэрийн үнэртнээ гаргах зорилготой яваа гээл олон сонин сайхнаасаа хуваалцаад буцлаа. Одоо тэрбээр Берлин хотноо очсон, аль хэдийнээ их орноо санаад эхэлсэн суугаа.
| https://ikon.mn/n/10b5 |
10b6 | Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ дахь айлчлал эхэллээ | ikon.mn | 05/12/2017 11:12:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлал эхэллээ.
Тэрээр өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10b6 |
10b7 | Ромын Пап лам таэквондогийн мастер болжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/12/2017 11:22:00 |
Өнгөрсөн Лхагва гарагт Ромын католик шашны тэргүүн, пап лам Франсист 10 дугаар зэргийн таэквондогийн хар бүс олгож, Дэлхийн Таэквондогийн Холбооны мастер болгожээ.
Пап ламд гэрчилгээ, таэквондогийн өмсгөл, бүсийг гардуулж өгсөн байна. Солонгосын католик шашинтнуудад талтай ханддагаа илэрхийлдэг Пап лам хүндлэлийг тааламжтай хүлээн авчээ. Цол гардуулах ажиллагаанд Дэлхийн Таэквондогийн Холбооны ерөнхийлөгч Чой Чун Вон, Италийн Таэквондогийн Холбооны ерөнхийлөгч Анжело Чито, Италийн Таэквондогийн Холбооны хүндэт ерөнхийлөгч Пак Ён Гил, Ватикан дахь Өмнөд Солонгосын элчин сайд Жён Жон Хю нар байлцсан байна.
Пак Ён Гил “Таэквондо бол хүмүүнлэг үзэлд анхаардаг тулааны урлаг” гээд “Тиймээс хүн төрөлхтний төлөө санаа зовж байдаг Пап лам шиг хүн ийм хүндлэлийг хамгийн түрүүнд хүртэх ёстой юм” гэж ёслолын дараа хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Korea Times
| https://ikon.mn/n/10b7 |
10b8 | Хуурамчаар савласан тос, тосолгооны материал худалдаж авахгүй байхыг анхаарууллаа | А.Үлэмж, iKon.mn | 05/12/2017 11:53:00 |
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас тос тосолгооны материалуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтыг Нийслэлийн 9 дүүрэгт нийт 34 обьектод хийсэн байна. Энэ үеэр хэд хэдэн зөрчлүүд илэрснийг өнөөдөр НМХГ-аас танилцууллаа.
НМХГ-ын Дэд бүтэц хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Хяналт шалгалтыг тос тосолгооны материал зарж байгаа жижиг цэгүүдэд хийсэн. Энэ үеэр хэд хэдэн зөрчлүүд илэрсэн.
Үерийн усны далан сувгийн хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүд илэрсэн. Зөвшөөрөлгүй тос тосолгооны материал зарж борлуулдаг газрууд байсан.Мөн зөвшөөрөлтэй хэрнээ баталгаагүй чанаргүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа газрууд илэрсэн. НМХГ-аас зөрчил илэрсэн газруудад холбогдох арга хэмжээг авч, баталгаагүй бүтээгдэхүүнүүдийг хурааж авах, дүүргүүдийн Засаг дарга нарт албан шаардлагыг хүргүүлж ажилласан" гэв.
Манай улсад ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Герман, Австрали зэрэг улс орнуудаас импортоор оруулж ирсэн тос, тосолгооны материалыг авто тээврийн хэрэгслүүд, хүнд машин механизмуудад өргөн хэрэглэдэг аж. НМХГ-аас хяналт шалгалтын үеэр зарж байгаа цэгүүдийн тос тосолгооны материал дээр шинжилгээ хийсэн байна.
Шинжилгээгээр Mobil брэндийн тосыг хуурамчаар савласан зөрчил илэрчээ. Тиймээс НМХГ-аас хаврын үед тос тосолгоогоо солих гэж буй жолооч, ард иргэдийг жижиг цэгүүдээр үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа.
Автомашины тос, тосолгооны материалыг худалдаж авахдаа анхаарах зүйлүүд
1. Худалдаж авах тос, тосолгооны материалын сав баглаа боодол, хаяг шошго, лац таглаа битүүмжийг сайтар шалгаж авах. Савны гадна талд үйлдвэрлэсэн он cap өдөр, хадгалах хугацаа, зориулалт, хэмжээ, тосны ангилал зэрэг мэдээллүүдийг бичсэн байдаг ба онгойлгох таг нь лацтай дотор талдаа уян давхар тагтай байдаг.
2. Савны шошго дээр тосны ангилал буюу Зунгалаг чанар тосны хир өтгөн шингэн болохыг тодорхойлсон үсгэн тэмдэглэгээ байдаг. SAE ангилал нь тосыг ямар улиралд хэрэглэхийг тогтоодог. Жишээ нь:
Өвлийн тос: SAE OW, 5W, 10W, 15W, 20W, 25W Winter-Өвөл /W-Өвөл гэсэн үг/
Зуны тос: SAE 20, 30, 40, 50, 60. Summer-Зун
Бүх улирлын тос: SAE 5W/30, SAE 0W/40, SAE 10W/30 гэх мэт
3. Манай улсад Синтетик буюу Минераль тосыг өргөн хэрэглэдэг байна.
Синтетик тос нь молекулын жигд бүтэцтэй тул эд ангийн гадаргуу дээгүүр маш хурдан жигд тархан тосолж үрэлтээс маш сайн хамгаалдаг давуу талтай.
Минераль тос нь молекулын жигд бус бүтэцтэй тул эд ангийн гадаргуу дээгүүр жигд бус тархан зарим хэсэг нь богино хугацаанд тослогддоггүй учир тослогдоогүй гадаргууд их хэмжээний үрэлт үүсэх сул талтай.
Синтетик тосны давуу талууд:
Ашиглалтын хугацаа урт
Хүйтэнд хөдөлгүүрт хялбар асах боломж олгодог
Аккумляторын ашиглалтын хугацааг уртасгадаг
Тослох чанараа алддаггүй тул түлш зарцуулалт бага байдаг
Цэвэрлэх чадвар сайтай
Тосны хэвийн ажиллах хэм -хасах 54°С-ээс +205°С
Кинематик чанар буюу тосны урсах хурд өндөр тул машин асахад хөдөлгүүрийн эд ангид хурдан тархаж маш богино хугацаанд тослоно.
4. Автомашины хөдөлгүүр, хурдны хайрцагны тосыг солихдоо өөрийн тээврийн хэрэгслийн эд анги дээр тэмдэглэгдсэн тэмдэглэгээний дагуу тосны ангилал, маркийг сонгох нь зүйтэй. Ангилал таарахгүй тос хийж хэрэглэснээс болж автомашины хөдөлгүүр, хурдны хайрцаг, бусад эд ангиудад эвдрэл гэмтэл гарах магадлалтай байдаг байна.
5. Тос тосолгооны материал худалдаж авахдаа тос, тосолгооны материал худалдаалах худалдааны төв, автозасварын газар, ШТС-ын дэргэдэх тос худалдаалах цэг зэрэг баталгаат бүтээгдэхүүнээр үйлчилдэг газруудыг сонгож үйлчлүүлэх нь зүйтэй.
Зам дагуу байрлалтай жижиг ТҮЦ-үүдээр лац нь хөдөлсөн, тосны шинжилгээний бичиггүй, хэрэглэх зааваргүй тос тосолгооны материалууд худалдаалагдаж байсан нь НМХГ-ын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.
6. Тос худалдаж авахдаа тосны шинжилгээний бичиг, хэрэглэх заавар зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгаж авах нь зүйтэй. | https://ikon.mn/n/10b8 |