id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
10b9
Коцианы нэрэмжит уралдаанд М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар II байрт орлоо
А.Төгөлдөр, iKon.mn
05/12/2017 11:45:00
БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцлоо.​ Энэ удаагийн уралдаанд 4 насны ангиллаар 56 шилдэг өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар хоёрдугаар байр, 11-13 насны ангилалд Э.Эмүжин тусгай байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ. Манай улсын өсвөрийн хийлчдийн авьяас чадварыг уралдааныг зохион байгуулагчид өндрөөр үнэлсэн бөгөөд тус ЭСЯ-наас уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг эцэг, эхийн хамт хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардуулсны зэрэгцээ Чехэд байх хугацаанд нь ЭСЯ-наас зохих дэмжлэг үзүүлсэн байна. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/10b9
10ba
Л.Элдэв-Очир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээнд хүрсэн
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/12/2017 12:13:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж 47 гишүүн оролцсоноос 83 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд тогтоолын төслийн нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Тогтоолын төсөлтэй холбоотой зарим гишүүний ярианаас хүргье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай танай манай гэсэн бодлого шийдвэр байх ёсгүй УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир "Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 101 мянган хүн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээнд хүрсэн. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай танай манай гэсэн бодлого шийдвэр байх ёсгүй. Эдгээр иргэдийн тоог бууруулах, төрөөс баримтлах бодлого чиглэлийг оновчтой зөв тусгах нь зүйтэй" гэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг бие даасан сургууль, цэцэрлэг байхгүй байна Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг бие даасан сургууль, цэцэрлэг байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг орон нутагт гаргана. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж хязгаарлагдмал байгаа. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн групп тогтоох асуудлыг өмнөх засгийн газар будлиулсан. 10 жилийн өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан хүн жил ирэх тусам улам л муудна уу гэхээс биш сайжрана гэж байхгүй" гэлээ. Нэг гэр бүлд өвчтэй зовлонтой хүүхэд байхад тухайн гэр бүлийн амьдрал тэр чигтээ хүнд хэцүү болдог Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хуулийг УИХ-ын гишүүд бид өөрсдөөсөө эхэлж мөрдвөл зүгээр юм. Тухайлбал би харааны бэрхшээлтэй хүнийг ажилд авсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд анхаарал хандуулмаар байна. Орхон аймгийн хэмжээнд нэг ширхэг ч хөдөлгөөн заслын төв байхгүй. Хөдөлгөөн заслыг хүүхдийн тоглоомоор орлуулан хийж болдог. Даанч тоглоом нь үнэтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст очих ёстой хандив тусламжийг эрүүл саруул хүмүүс хүртэж байсан тохиолдол цөөнгүй бий шүү. Ядарсан нэгнээрээ бизнес хийдгээ болъё. Монгол Улсын хүн амын тал хувийн амьжиргаа, эрүүл мэнд нь хэцүү байна. Нэг гэр бүлд өвчтэй зовлонтой хүүхэд байхад тухайн гэр бүлийн амьдрал тэр чигтээ хүнд хэцүү болдог" гэлээ.
https://ikon.mn/n/10ba
10bb
iPhone-оор хэрхэн сайн зураг авах зааврыг Apple гаргажээ
Р.Түвшин, iKon.mn
05/12/2017 12:04:00
Хүмүүс гар утасны камераар гэрэл зураг авахдаа нарийн тохируулгыг сайн хийж мэддэггүй. Тэгвэл Apple компани саяхан iPhone гар утасны камераар хэрхэн хамгийн сайн гэрэл зураг авах гарын авлага, зааврыг сайт дээрээ байрлуулжээ. Та энэ холбоосоор тус сайтад нэвтэрч мэдээлэл авах боломжтой. Орчин нөхцөл бүрт камераа хэрхэн зөв тохируулахыг видео дүрсний тусламжтайгаар маш дэлгэрэнгүй үзүүлсэн байна. Тухайлбал босоо чиглэлтэй панорам, араасаа гэрэлтэй биетийн зураг, жаргаж буй нарны эсрэг сүүдэр (силлуэт), гудамжны гэрэлд авах зураг, дүрс бичиж байхдаа хэрхэн фото буулгах, хөрөг зураг, нүүр тулсан ойр зураг, хөдөлгөөнт дүрсний зураг, флаш гэрэлгүй зураг, сэльфи авахдаа таймер ашиглах, нэг гараар зөв сэльфи хийх гээд олон арга техникийг заажээ. Жишээ болгон араасаа гэрэлтэй биетийн зургийг хэрхэн буулгах зааврыг хүргэж байна. Ингэхийн тулд HDR горимыг нь идэвхжүүлсний дараа дэлгэцний хаа нэгтээ товшиж фокусыг цоожлоно. Дараа нь дэлгэцэн дээрээ дараад доош чирч гэрэлтэлтийг (exposure) бууруулсны дараа зургаа авах юм. Эх сурвалж: Apple
https://ikon.mn/n/10bb
10bc
АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №28 "Сондор Хилэн" төвийн багш С.Төмөрбат
ikon.mn
05/12/2017 13:02:00
“Сондор хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат ШУУД дамжуулалтаар англи хэлний алсын зайны хичээлийг зааж байгаа билээ. Тэрбээр англи хэлний анхан шатны нийт хорин долоон хичээлийг заагаад байна. Түүний зааж буй 28 дах хичээлийг хүлээн авч үзнэ үү. https://www.facebook.com/iKonNews/videos/667246493460922/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! С.Төмөрбат багшийн англи хэлний хичээлийг тогтмол үздэг болон англи хэл сурахыг хүсч буй хүмүүс iKon.mn сайтын Ikon News фэйсбүүк хаягаар ШУУД дамжуулах хичээлээр сонирхсон асуултаа сэтгэгдэл хэсэгт бичих боломжтой. С.Төмөрбат багшийн одоогоор заасан хичээлүүдийг ЭНДЭЭС бүгдийг нь дарааллын дагуу үзэж болно.
https://ikon.mn/n/10bc
10be
Унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогчдыг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна
ikon.mn
05/12/2017 12:52:00
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 324 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 257 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна. Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Тухайлбал, БЗД-ийн нутаг Алтан-Өлгийн гудамж, Бунханы урд замд Ж нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Pruis маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан 14 настай Ж гэмтсэн хэрэг бүртгэгдсэн байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч иргэн та Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дугуйн тоормос, жолоо, хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Эх сурвалж: ЗЦА
https://ikon.mn/n/10be
10bf
Эх орон бол бидний үнэт капитал
СУРТАЛЧИЛГАА
05/12/2017 13:07:00
Хорвоод хүн зүүний үзүүр дээр будаа тогтох дайны үнэ цэнийг агуулж хүний заяаг олж мэндэлдэг гэнэ лээ. Таныг мэндэлсэн цагаас өлгийдөн авсан хоёр дахь эх тань яах аргагүй эх орон. Эх орон танд эцэг эх, амьдрах газар, уух ус, амьсгалах агаар, хайртай хүмүүсийг тань өгдөг. Энэ бүхэн юугаар ч хэмзээлшгүй, юутай ч харьцуулшгүй, юугаар ч сольшгүй үнэ цэнийг агуулсан байдаг. Ийм хэмжээлшгүй их үнэ цэнийг агуулсан үнэт эрдэнэ бид бүхэнд зүгээр ч нэг ирээгүй билээ. Ямар ч хүн хичнээн хариу нэхээгүй тус хүргэсэн ч нэг л үийг хүсч байдаг гэдгийг мэдэх үү? Тэр бол баярлалаа гэдэг үг. Харин та, өөрийг тань хүн болгон бойжуулсан хоёр дахь эхдээ баярлалаа гэж хэлж байсан уу? Та энэ үнэ цэнэт хөрөнгийн нэг ширхэг мод, нэг дусал усыг хайрлаарай. Бүхнийг биш юм аа гэхэд эргэн тойрон дахь орчноо ч гэсэн хайрлаарай. Тэр бүхнийг сэтгэлийн угаас хайрлаваас эх орноо хайрлаж буй нэгэн тод илрэл юм. Энэ бол бидний үнэт КАПИТАЛ. Энэ бол бидний үнэ цэнэ. ЭНЭ БОЛ ТАНЬД ӨГЧ БУЙ УРМЫН БЭЛЭГ. ЭХ ОРНЫ БАНК-ҮНДЭСНИЙ БАНК- КАПИТАЛ БАНК
https://ikon.mn/n/10bf
10bg
10 дугаар тусгай цэцэрлэгийн БАРИЛГЫН АЖЛЫГ яаралтай эхлүүлэх сайдын тушаал гарав
А.Төгөлдөр, iKon.mn
05/12/2017 13:34:00
Гэрэл зургийг mpa.mn БСШУС-ын сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гарлаа. Тушаалыг өнөөдөр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дарга А.Туяа болон тусгай сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудад танилцууллаа. Уулзалтын эхэнд БСШУСЯ тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарал хандуулж, эцэг, эхчүүд, багш, сурагчдын санал, бодлыг тусгаж, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, бүх шатны байгууллагуудтай нягт, уялдаа холбоотой ажиллаж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, 6 дугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна. Улмаар энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг БСШУС-ын сайд холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо. Тушаалын бүрэн эхээр нь хүргэж байна. Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.3, 15.4, 15.7, 15.11 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны нормативыг 2017 оны 5 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэхийг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/-т даалгасугай. Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх арга хэмжээг Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т даалгасугай. Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Д. Мөнхжаргал/, Боловсролын хүрээлэн /М.Итгэл/, Боловсролын үнэлгээний төв /Ж.Ган-Эрдэнэ/ -д үүрэг болгох нь: а) Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, санхүү эдийн засгийн болон бусад үр дагаврын судалгаа, тооцоог хийж, дүгнэлтийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлүүлсүгэй; б) Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцах чадамж, сонирхол, хэрэгцээнд тулгуурласан, эрүүл мэнд, хөгжлийн ахиц өөрчлөлтийг нь дэмжсэн уян хатан сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан сургалтын төлөвлөгөө, үнэлгээний арга зүйг боловсруулж, сургалтад 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр мөрдөж эхэлсүгэй; Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн багш нарын мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах арга зүй, ур чадварыг сайжруулах сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллага, сургуультай нь хамтран зохион байгуулж, 2017 оны 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт багш нарын дохионы хэлний мэргэжлийн түвшинг тогтоож, дүнг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт танилцуулахыг Монгол Улсын Боловсролын их сургууль /Д.Мөнхжаргал/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /А.Туяа/–д даалгасугай. Санхүү, эдийн засгийн газар/ Д.Батмагнай/-т даалгах нь: а) Бүх тусгай цэцэрлэг, сургуулийг камерын бүрэн хяналттай болгох камержуулалт, гэрэлтүүлгийн ажлын төсөв, тооцоог хийж, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах, ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай сургуулийг камерын хяналттай болгох хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, ажлыг 2017 онд зохион байгуулсугай. б) 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт автобус нийлүүлэх төсөл, арга хэмжээг тусгасугай в) Тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт нэн тэргүүнд шаардлагатай засвар, тусгай хэрэглэл, тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын болон мэргэжлийн анхан шатны чадвар, дадал олгох техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээг судалж, шаардагдах зардлын тооцоог 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор хийж, 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасугай. г) Тусгай цэцэрлэг, сургуульд 2018-2020 онд хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж батлуулан жил бүрийн улсын төсөв, гадаад дотоодын төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлсүгэй. д) Тусгай цэцэрлэг, сургууль тус бүрт хичээл практикийн болон нөхөн сэргээх, засан сайжруулах үйлчилгээний материал, дохионы хэлний ном сурах бичиг, аудио, видео хэрэглэгдэхүүн, брайлын цаас, хэвлэмэл материал уншигч төхөөрөмж, бичвэр томруулагч, текст зураг, график, томьёо зэргийг брайл руу хөрвүүлэгч програм, эм хангамжийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авч байх боломжийг бүрдүүлсүгэй. Монгол Улсын Боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын бакалавр, магистрын хөтөлбөрийн сургалтад дохионы хэлний хэлмэрч-багш, харааны бэрхшээлтэй хүүхдийн багш, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багшийн мэргэжлээр мэргэшсэн багш бэлтгэх сургалтын нөхцөл бололцоог бүрдүүлэх, их сургуульд багшлах багш нарыг өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтад тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Монгол Улсын Боловсролын Их Сургууль /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай. Харааны бэрхшээлтэй хүүхдийн багш, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн багш, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн багшийн мэргэжлийг байнга, тасралтгүй дээшлүүлэх институт болон сургуульд суурилсан сургалтын зохион байгуулалтын саналыг тусгай цэцэрлэг, сургуультай хамтран боловсруулж, цаашид авах арга хэмжээний саналтай хамт 2017 оны 7 дугаар сарын 1-ний дотор танилцуулахыг Монгол Улсын Боловсролын их сургууль /Д.Мөнхжаргал/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /А.Туяа/ -д үүрэг болгосугай. Энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг Боловсролын бодлогын газар /Д.Эрдэнэчимэг/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/, Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т тус тус үүрэг болгосугай. Тушаалын хэрэгжилтэд хагас жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийж тайланг танилцуулж байхыг Хяналт-шиннжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /З.Энхболд/-т даалгасугай. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: Хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан дараах арга хэмжээг 2016-2017 оны хичээлийн жилд багтаан хэрэгжүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Мөнхбаатар/-т даалгасугай. а/ Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургуулийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, одоо ажиллаж байгаа эрхлэгч, захирлыг томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах шийдвэр гаргуулах; б/ Тусгай цэцэрлэг, сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу шинэчлэн олгох шийдвэр гаргах; в/ Тусгай цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлын ажлын байрны тодорхойлолтыг судлан хууль, тогтоомжийн дагуу шинэчлэн боловсруулж, батлуулах; Эрхлэгч, захирлын ажлыг түр орлон болон хавсран гүйцэтгэж байгаа ажлын байрны сонгон шалгаруулалтыг хууль, тогтоомжийн дагуу 2017 онд багтаан зохион байгуулахыг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Баярсайханд үүрэг болгосугай. Ж.БАТСУУРЬ
https://ikon.mn/n/10bg
10bh
Н.Энхбаяр нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн СААД, ХҮНДРЭЛГҮЙ болсон
Б.УЧРАЛ, iKon.mn
05/12/2017 14:41:00
Гэрэл зургийг mpa.mn МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар болон хүний эрхийн хуульчид хэвлэлийн бага хурал хийж байна. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/667268176792087/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар болон хүний эрхийн хуульчид хэвлэлийн бага хурал хийж байна. Тэрбээр "Н.Энхбаяр дарга ирж оролцоно гэж байсан ч БНСУ-ын Элчин сайдтай уулзах шаардлага тулгарч ирж чадсангүй. Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэдгийг мэдэгдэж байна. Н.Энхбаяр даргыг улс төрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж 2012 онд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, шийтгэл оногдуулсан. Н.Энхбаярт оногдуулсан үндсэн нэмэлт ялыг 2009 оны 9 дүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй. Энэ асуудлаар зарим ойлголцлын зөрүү явж ирсэн. 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон" гэв. "Н.Энхбаярыг нэр дэвшихэд саад хийх гэсэн үйл ажиллагаа их гарч байна" Гэрэл зургийг MPA.mn МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хамгийн хариуцлагатай. СЕХ бүртгэх эсэх тухай асуудлаа 2-3 хоногийн дараа гаргах гэж байна. Энэ үеэр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар буруу ташаа мэдээлэл гарч байгаа нь сонгуулийн өрсөлдөөн луйвраар явагдахын дохио юм болов уу гэж бид дүгнэж байна. Н.Энхбаярыг нэр дэвшихэд саад хийх гэсэн үйл ажиллагаа их гарч байна. МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуульд сүүлийн 5 жил эх орондоо байсан байх ёстой гэсэн байдаг. Бидний бүрдүүлж өгсөн материалаар Н.Энхбаяр нэр дэвшихэд бүрэн тэнцэнэ. Н.Энхбаярыг Монгол Улсад байнга оршин суусныг батлах материал бий. Тэр энд амьдарч байсан, цалин хангамжаа авч байсан, оршин сууж байсан хорооны тодорхойлолт зэргийг өгсөн. Н.Энхбаяр дипломат пасспортоор гадаадад зорчиж эмчилгээ хийлгэж байсныг энд дурдах ёстой" гэсэн юм. Ц.Монгол: СЕХ хянаж үзээд, хүний эрхийг зөрчихгүй байх гэж бодож байна Гэрэл зургийг MPA.mn Хуульч Ц.Монгол "Энэ зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний асуудал биш. Энэ сонгогчдын эрхийг зөрчиж байгаа асуудал. Улс төрийн хүчин МАХН-ын дэмжигчдийн сонгох эрхэд халдах гэж буй оролдлого гэж үзэж байна. ЦЕГ-аас лавлагаа гаргаж өгөхдөө ялтай гэсэн утгатай байсан нь илтэд хууль зөрчсөн, хууль бус үйлдэл. Монгол Улсын Дээд шүүх, ХЗЯ-наас эрх зүйн баримт бичгийг нь гаргачихсан байхад цагдаагийн нэг ажилтан тийм үйлдэл гаргасан нь хууль бус. Би СЕХ-г хянаж үзээд, хүний эрхийг зөрчихгүй байх гэж бодож байна" гэв.
https://ikon.mn/n/10bh
10bi
Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/12/2017 16:32:00
Гэрэл зургийг mpa.mn Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн 77.1 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 09-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн 2 дугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжпийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдпын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифийг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон бусад хууль, тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүд хийх нь зүйтэй гэж үзжээ. Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмж тусгасны зэрэгцээ хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр төлөх асуудлыг Иргэний хуулийн гэрээний заалттай уялдуулан томьёолжээ. Түүнчлэн хог хаягдал ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлах тухай асуудал нь татварын бие даасан хуулиар зохицуулах харилцаа учраас төслөөс хасахаар шийдвэрлэсэн байна. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 55.3-75 хувийн саналаар эцэслэн баталлаа. Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/10bi
10bj
ЗӨВЛӨГӨӨ: Хомхой долоосон үед яах вэ?
ikon.mn
05/13/2017 10:10:00
Бидний ярьдаг хомхой нь энгийн буюу уруулын, бэлэг эрхтний гэсэн 2 янз байдаг. Уруулын хомхойг үүсгэгч нь вирус юм. Энэ вирус хүний биед унтаа буюу идэвхигүй байж байгаад хүнийг даарсан, ядарсан, биеийн болон сэтгэл санааны стресс, дархлаа буурсан үед ил гарч өвчлүүлдэг. Хомхойн шинж Уруул орчимд нэг буюу хэд хэдэн цэврүү гарна. Зарим үед завьжны дотор талаар ч гарч болно. Хөндүүр, эмзэглэлтэй Цэврүү орчмын арьс улайсан байна Бохир бол халдвар орж цэврүү идээлж болно Цэврүү хатаж шардуу өнгөтэй тав үүсч хатаж эдгэрнэ. Ойролцоогоор 7 хоногийн дотор эдгэрнэ. Оношлогоог энгийн хүмүүс ч оношлож чаддаг. Эмчилгээ Хутганы иш халааж цэврүүг хайрдаг байсан. Энэ нь вирус халууны нөлөөнд амархан үхдэгтэй холбоотой гарсан эмчилгээ юм. Гэвч вирусыг устгаж, өвчнийг түргэн эдгээх арга гарсан учир энэ аргыг хэрэглэхээ больсон Эрүүл ахуйн хувьд хувь хүн өөрөө цэвэр байх хэрэгтэй. Гараа байнга угааж байх. Гарсан цэврүүг оролдож хагалах хэрэггүй. Учир нь цэврүү дотор вирус байх бөгөөд хагалах үед урссан газраа дахин гардаг. Мөн ус хүргэж угааж болохгүйг анхаар. Ус хатаж байгаа таванд байгаа вирусыг усны тусламжтайгаар өөр шинэ газар хүргэж дахин гарах нөхцлийг бүрдүүлдэг. Энэ үед үнсэлцэх нь нөгөө хүндээ халдааж болохыг анхаар. Шүдний оо сойзыг дундаа хэрэглэж болохгүй. Гоо сайхны тос, будаг, сахлын хөөс хэрэглэх үед цэврүүг хагалах, зовхи сормуус зэрэгт халдвар оруулахаас болгоомжил Орчин үед хомхойн зориулалт бүхий эм гарсан нь амархан эдгэх боломжтой болоод байна. Ацикловер, Зовиракс, валтрекс гэж эмүүд нь уух болон түрхэж зориулалтаар байдаг. Сэргийлэлт Хамгийн гол нь биеийн эсэргүүцэл буюу дархлааг сайжруулах хэрэгтэй. Дархлаа сайн бол хүн ямар ч өвчнийг дарж эрүүл явах боломжтой. Хоол унд, хувцас зөв тохируулан, ажил амралтын дэглэмтэй байх. Ацикловирыг хэрэглэх нь Ацикловир буюу зовиракс, валтрекс гэж эмүүд нь уух болон түрхэх зориулалтаар байдаг. Ацикловир тос: тагны гадна талд байх үзүүр хэсгээр зөөлөн хатгаж онгойлгоно. Маш бага авч хомхой гарсан хэсэгт өдөрт 5 удаа нимгэн түрхэнэ. Ацикловир хатуу уух хэлбэрт: насанд хүрсэн хүн 1 ширхэгээр 3-5 удаа усаар даруулан залгиж ууна. Хүүхдэд хүүхдийн нас биеийн жинд тохируулан тунг тааруулж өгнө.
https://ikon.mn/n/10bj
10bl
Алтаар эргүүлэн төлөх зээлийг зогсоов
Б.УЧРАЛ, iKon.mn
05/12/2017 14:21:00
Аливаа улсын валютын нөөц хангалттай байх нь эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Манай улсын хувьд валютын нөөц нэмэгдүүлэх нэг эх сурвалж нь алт болдог. Өнгөрсөн жилүүдэд Монголбанк валютын нөөцийг алтаар төлөх нөхцөлтэй зээл авч нэмэгдүүлж байсан. Тодруулбал, Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэй зээлийг 2014, 2015 онд авч байжээ. Уг зээлийн эргэн төлөлтөд 2015-2016 онуудад Монголбанк нийтдээ 12.1 тонн алтыг ачуулсан байна. Хэдийгээр тухайн үедээ валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ийм зээлийг авч байсан ч нөөц нэмэгдүүлэх бус харин ч эсрэгээрээ богино хугацаатай, өндөр хүүтэй зээл нь валютын нөөц дээр дарамт болж байсан гэдэг. Тийм учраас эдийн засгийн ач холбогдолгүй, үр ашиггүй зээл авалтыг Монголбанкны шинэ удирдлагууд 2016 онд багтаан төлж дуусгав. Мөн цаашдаа ийм төрлийн зээл авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Мэдээж тодорхой цаг хугацаанд бодлогын алдаа гарсан байж болно. Харин алдаагаа засч, залруулаад, дахин давтахгүй байна гэдэг чухал. Энэ утгаараа Монголбанкны шинэ удирдлагууд өрийг богино хугацаанд төлж барагдуулсан нь сайн хэрэг. Эргэн сануулахад Монголбанк 2014 онд 60 сая ам.доллар, 2015 онд 160 сая ам.долларыг гадаадын банкуудаас зээлж байсан. Уг зээл нь нэг жилийн хугацаатай, 9.3 хүртэлх хувийн хүүтэй. Мөн хоёр сар тутамд эргэн төлөлт хийгдэж байсан гэдэг.Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор зээл авсан ч хоёр сар тутамд алтаар төлөх байдлаар валютын нөөц дээр “хасах дүн” авч байжээ. Цаашдаа Монголбанк валютын нөөцийг зээл авч бус мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар төл тавилгүй нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Түүнчлэн дотоодын алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар нөөцийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны 12 дугаар сараас эхлэн алтыг Лондонгийн металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханш буюу дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч эхэлсэн. Алт тушаалт 2016 онд 18.6 тоннд хүрч, түүхэн дээд амжилтаа тогтоосон. Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар 3.3 тоннд хүрлээ. Монголбанкны тооцоолсноор энэ онд алт худалдан авалтын хэмжээ 20-25 тоннд хүрэх боломжтой бөгөөд энэ нь өнөөгийн ханшаар хөрвүүлбэл 800 орчим сая ам.доллартай тэнцэх юм.
https://ikon.mn/n/10bl
10bm
EXCLUSIVE: TEDxUlaanbaatar 2017-н дараагийн 9 илтгэгчийг танилцуулж байна
СУРТАЛЧИЛГАА
05/12/2017 14:43:00
Яг 7 хоногийн өмнө эхний 9 илтгэгчээ зарлаад байсан TEDxUlaanbaatar-ын дараагийн 9 илтгэгчийг та бүхэнд хүргэж байна. 5 сарын 27-нд болох TEDxUlaanbaatar нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TED арга хэмжээний форматаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдах юм. Тус 9 илтгэгч бүгд нийгэмдээ өөрчлөлтийг бүтээж яваа, гайхалтай “story”-той хүмүүс байгаа нь үнэхээр сонирхол татаж байна. Ингээд TEDxUlaanbaatar 2017-д илтгэгчээр сонгогдсон манай нийгмийн “нууцлаг” баатруудтай танилцана уу. 1. Б.Болороо: "Би хөгжлийн бэрхшээлгүй..." 2. Г.Батдорж: Ирээдүйтэй хотын иргэн 3. Ч.Тунгалагтуяа: Нийгмийн дуу хоолой, Нөлөөлөгч 4. Б.Онон: Байгаль орчин, Бяцхан агаар 5. С.Эрдэнэчулуун: Багш, Орон гэргүй хүүхдүүдийн амьдралыг өөрчлөгч 6. Г.Энхболор: Freelancer 7. Т.Баттүшиг: Хот урлагч 8. Ж.Бэгзсүрэн: Амьдралын хэв маягийн зөвлөх 9. Т.Навчаа: Эмч, Сургагч
https://ikon.mn/n/10bm
10bn
ФОТО: Д.Сүхбаатарын талбайд НОМЫН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА болж байна
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
05/12/2017 14:52:00
Гэрэл зургийг Mpa.mn Нийслэл хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг сонирхолтой арга хэмжээ болох "Ulaanbaatar book fair-2017" номын баярын үйл ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна. Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээг “Номын соёлт ертөнц” ТББ болон “Эмпати ертөнц” ХХК-аас зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болжээ. "Номын хорхойтнууд хайртай зохиолчтойгоо уулзах, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломжтой" Гэрэл зургийг Mpa.mn "Ulaanbaatar book fair - 2017"-г зохион байгуулагч Б.Болор “Номын баяр жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд гадаад, дотоодын байгууллагууд идэвхтэй оролцож, баярын арга хэмжээ улам өргөжиж байна. Жил бүрийн номын баяраар зохиолчид, номын дэлгүүрүүд, хэвлэлийн газрууд өргөнөөр оролцдог. Бүх ном хямдралтай худалдаалагдахаас гадна уншигч, номын хорхойтнууд хайртай зохиолчтойгоо уулзах, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломж нээгдэж байна” гэлээ. Го.Аким: Монголчууд хадны зургийг “Тэнгэрийн хүүхдийн наадгай” гэж нэрлэдэг байсан Гэрэл зургийг Mpa.mn Номын баярын арга хэмжээний үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Го.Аким гуайтай цөөн хором ярилцлаа. -Энэ удаагийн арга хэмжээний талаар уншигчидтай маань сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Энэ арга хэмжээ бол зохиогч уншигчидтайгаа уулзах баярын өдөр. Тэгэхээр жилдээ хоёр болдог баяртаа Монголчууд минь идэвхтэй сайн оролцох хэрэгтэй. Миний хувьд, сүүлд хадны зурагт үлдсэн баримтуудыг үндэслэн “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар бичихгүй” гэх ном бичсэн. Бидний өвөг дээдэс хадны зургийг “Тэнгэрийн хүүхдийн тоглоом”, “Тэнгэрийн хүүхдийн наадгай” гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр хадны зургийг Монголчууд ихээхэн дээдэлж байж. Энэ жилийн номын баярт энэ номыг онцолъё. -Хүмүүс хуучны ном зохиолуудыг ихээхэн сонирхдог гэх юм. Тухайн үед зохиол бүтээлүүд чанартай найруулгатай байсан байх? -Өнөөдрийн хувьд зохиол бүтээл, телевиз радиогийн хэл найруулга хэцүү болжээ. Дээр үед эрхбиш монгол хэлийг мэддэг хүмүүс туурвиж, орчуулж, бичиж байж. Жишээ нь, телевизийн нэвтрүүлгээр “Гурван ихэр ботго мэндэллээ” гэнэ. “Мэндэллээ” гэдэг үгийг зөвхөн хүн дээр л хэрэглэдэг. Монголчууд хүнээ дээдэлдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр хүн, мал хоёроо ялгахаа байчихсан байна шүү дээ. Үүнийг засаж, залруулах хэрэгтэй юм. -Та Унгар улсад номоо хэвлүүлсэн байсан. Энэ талаараа ярихгүй юу? -Атилла хааны удмынхан өнөөдөр Унгар, Румынд байгаа. Тэнд монгол соёл, зан заншлын зүйл юу үлдсэн байна вэ гэдэг дээр судалгаа хийсэн. Судалгааныхаа талаар англи, монгол хэлээр, Унгарчууд мөн унгар хэлээр орчуулж, гаргасан. Унгарт хэвлэгдээд олны сонирхлыг татсан. Учир нь Унгарын зарим эрдэмтэн “Бид Хүннү гаралгүй, Скандиновын орнуудаас ирсэн” гэж үздэг. Гэтэл соёлын адил талаар аливаа угсаатны хамаарлыг нотолж болдог. Миний хувьд соёлын талаас нь судалж, Унгарчууд Хүннүгийн удам болохыг баталсан. Сая Унгарын нэг эрдэмтэн ДНК-ийн шинжилгээгээр Зүүн Азиас гаралтай болохыг нотолчихлоо. Хаврын номын баярын арга хэмжээнд номын худалдаачид, дэлгүүр, хэвлэлийн газар оролцож байгаа бөгөөд бүх ном 20-70 хувь хүртэл хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа юм байна. Д.Сэлэнгэ: Ажиглаад байхад хуучны номуудыг илүү их худалдаж авдаг Гэрэл зургийг Mpa.mn “Монгол ном” компанийн ажилтан Д.Сэлэнгэ “Номын үзэсгэлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Шинэ, хуучин гээд бүх төрлийн номууд худалдаалагдаж байна. Уншигчид шинэ ном, хуучны зохиолуудыг нэг дороос худалдаж авах боломж бололцоо төдийлөн байдаггүй. Харин энэ арга хэмжээний хүрээнд бүгдийг нэг дороос, хамгийн гол нь хямдралтай үнээр худалдан авах боломжтой болж байна. Манай байгууллагын хувд дан хуучин ном худалдаалж байна. 20-30 хувь хямдраад 3,000-5,000 төгрөгийн үнэтэй байгаа. Сүүлийн үед бүх насны хүмүүс шинэ, хуучин гэлтгүй номын хорхойтой болж байна. Ажиглаад байхад хуучны номуудыг илүү их худалдаж авдаг” хэмээв. "Ulaanbaatar book fair - 2017" арга хэмжээ монголын ном бүтээгчид, гаднын соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд тавдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Номын баярын фото сурвалжлага Гэрэл зургийг Mpa.mn /Г.Өнөболд/
https://ikon.mn/n/10bn
10bo
Mонгол Улсын хэмжээнд орон нутгийн нийт сургуулиудын 23 хувь нь орчин үеийн стандартын ариун цэврийн байгууламжтай болно
СУРТАЛЧИЛГАА
05/12/2017 14:39:00
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпораци, Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан зэрэг байгууллагууд хамтран “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 2017 онд шинээр нийт 13 аймгийн 26 сумдын ерөнхий боловсролын сургуулиудад орчин үеийн ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага хангасан байгууламжийг барьж байгуулахаар боллоо. Ингэснээр Монгол Улсын нийт орон нутгийн сургуулиудын 23 хувь нь ариун цэвэр, эрүүл ахуйн стантартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болж, нийт 50 орчим мянган хүүхэд багачууд гэдэсний элдэв халдварт өвчин, гепатитын халдвараас найдвартай хамгаалагдаж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах боломжтой болсон төдийгүй сурагчдын суралцах идэвх чармайлт нэмэгдэх, хот хөдөөгийн сурагчдын ялгааг арилгах, хөрсний бохирдлыг багасгах ач холбогдолтой юм. 2017 он барьж байгуулах ариун цэврийн байгууламжуудыг сургуулийн төв байртай хүзүүвчээр холбож, нэмэлт дулаалга, халаалтыг суурилуулах болсноороо онцлог болжээ. Мөн уг төслийн үр дүнд Монгол Улсад мөрдөх орон нутгийн ариун цэврийн байгууламжийн “Нэг маягийн зураг”-ийг холбогдох төрийн байгууллагууд баталсан бөгөөд өөрөөр хэлбэл цаашид барьж байгуулагдах бүх ариун цэврийн байгууламжууд уг төслийн загвараар баригдах юм. Энэ жил тус төслийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо сумд, Хэнтий аймгийн Дадал, Дархан сумд, Архангай аймгийн Ихтамир, Өлзийт, Эрдэнэмандал сумд, Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун сумд, Дундговь аймгийн Хулд сум, Булган аймгийн Хишиг-Өндөр, Рашаант сумд, Хөвсгөл аймгийн Жаргалант, Төмөрбулаг сумд, Увс аймгийн Өмнөговь, Өндөрхангай сумд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дорноговь аймгийн Айраг сум, Ховд аймгийн Дарви сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сум зэрэг 13 аймгийн 26 сумдад хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд байна. Мөн уг төслийг дэмжин, санхүүжилтийн тал дээр хамтарч ажилласан Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/, Тахь Ко ХХК, Альфа Групп болон Энтүм ХХК нартаа талархал илэрхийлж байна. Хүүхдүүд эрүүл, аз жаргалтай байхдаа илүү сайн сурдаг бөгөөд Мобиком болон төслийн хамтрагч байгууллагууд Монгол Улсын хойч үе болсон хүүхдүүддээ эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага, стандартыг хангасан сурах орчныг бүрдүүлэх зорилго тавин ажилласаар байх болно. Мобиком Корпораци ХХК
https://ikon.mn/n/10bo
10bp
Макаотой ялтан шилжүүлэх хэлэлцээр байгууллаа
ikon.mn
05/12/2017 15:04:00
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Засаг захиргааны онцгой бүс Макаотой Ялтан шилжүүлэх тухай болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийг үзэглэсэн байна. Мөн Хонг Конгийн Хууль зүйн хорооны удирдлагатай уулзаж энэ ондоо багтан Эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэн байгуулахаар тогтжээ. Монгол Улс, Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хооронд 2010 онд "Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай" хэлэлцээр байгуулагдсанаар эрх зүйн салбарын хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Тэгвэл ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын айлчлалын хүрээнд Ялтан шилжүүлэх тухай, Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээрт үзэглэлээ. Өнөөдрийн байдлаар Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын ял эдэлж буй 1 иргэн, гэмт хэрэгт холбогдсон 19 иргэн байгаа юм. Тэгвэл тус хэлэлцээрийг байгуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм байна. Өөрөөр хэлбэл дээрх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Хууль зүйн нарийн бичгийн дарга хатагтай Чан Хой Фантай уулзах үеэрээ мэдэгдлээ. Хатагтай Чан Хой Фан ч сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд хууль сахиулагчдыг бэлтгэх , давтан сургах чиглэлээр хамтран ажиллах асуудал нээлттэй гэдгийг тэмдэглэсэн байна. "Хонг Конгтой хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэх гэрээ байгуулагдана гэдэгт найдаж байна" Мөн өдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгийн Хууль зүйн нарийн бичгийн дарга Римски Юэньтэй уулзлаа. Уулзалтын үеэр ноён Римски Юэнь Монгол Хонг Конгийн хооронд эрх зүйн туслалцааны хамтын ажиллагаанд ахиц гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ чиглэлээр илүү үр дүнтэй хамтран ажиллахад анхаарна гэдгээ тэмдэглэлээ. Мөн Хонг Конгийн Хууль зүйн хороо эвлэрүүлэн зуучлал болон арбитрын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах өргөн боломжтойг мэдэгдэв. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хонг Конгтой хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэхэд Эрх зүйн туслалцааны гэрээ чухал үүрэгтэйг онцлоод энэ ондоо багтан тус гэрээ байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн сүүлийн үед Хонг Конгоос хар тамхи тээвэрлэх, борлуулах, зуучлах ,хэрэглэх хэрэг нэмэгдэж байгааг онцлоод энэ асуудалд талууд гол анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг мэдэгдсэн юм. Мөн Монгол Улс Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа шинэчилж байгааг дуулгаад төрийн албан хаагчид офшор бүсэд данс эзэмших, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдан авах, татвараа нуун дарагдуулах, авлига албан тушаалын замаар олсон хөрөнгө мөнгөө офшор бүсэд байршуулахыг хуульчлан хориглож, энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай хатуу тэмцэх болсныг мэдэгдээд дээрх чиглэлээр мэдээлэл солилцох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцааны гэрээ чухал үүрэгтэй болохыг тэмдэглэлээ. Талууд энэ ондоо багтан дээрх гэрээг байгуулахаар тохиролцсоны дээр хууль сахиулагчдыг давтан сургах, чадавхжуулах, харилцан туршлага судлах, авлига албан тушаалын болон татвараа нуун дарагдуулсан, мөнгө угаасан хэргийн талаар шаардлагатай бүхий л мэдээллийг харилцан солилцож байхаар тогтлоо. Эх сурвалж: ХЗДХЯ
https://ikon.mn/n/10bp
10bq
Ирэх 3 жилд 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв
ikon.mn
05/12/2017 15:16:00
- Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна - БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохыг урьсанд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд талархал илэрхийлэв. Тэрбээр “Дэлхийн хөгжилд ганцаараа гоцлол хөгжим тоглохгүй, олуулаа найрал хөгжим тоглож хөгжье” гэсэн үзэл санааны дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилга олон улсын хэмжээнд ихээхэн дэмжлэг хүлээж байгаад баяр хүргэв. "БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ" БНХАУ-ын дарга Ши Жиньпин “2014 онд миний бие Монгол Улсад айлчилснаас хойш бид хамтран олон бодит ажил хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид Хятад, Монголын харилцаа улам бат суурьтай байх ёстой” гэв. Тэрээр “Холын садангаас ойрын хөрш илүү гэсэн үг байдаг” гээд дэлхийн хөгжлөөс Хятад, Монгол хоёр улс хамтдаа хожих хэрэгтэйг онцлов. Монгол Улс “Бүс ба зам” санаачилгын гол шугам дээр байгаа учраас энэ санаачилгад идэвхтэй оролцож хөгжих бүрэн боломжтой. Энэ хүрээнд Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэхээр тохирсон нь түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бүрдэж байгаад талууд санал нэгдэв. БНХАУ-тай харилцах харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд худалдаа, эдийн засаг, хил орчмын хөгжил, дэд бүтцийн чиглэлээр хоёр улсын хамтарч хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар тодорхой байр сууриа илэрхийлэв. Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. "Ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв" Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв. Хөдөө аж ахуйн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж, эхний ээлжинд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд Хятадын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн зарим боомтыг ойрын хугацаанд олон улсын статустай болгоход анхаарч ажиллахаар хоёр тал тохиролцов. Тавантолгой зэрэг уул уурхайн төслүүдийг цогцоор нь хөгжүүлэх, дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих, Оюунтолгойн ордын зэс баяжуулах үйлдвэрийн төсөлд хамтарч ажиллах нь хоёр улсын хөгжлийн стратегид нийцнэ гэдгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин дурдав. Уулзалт нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/10bq
10br
Маргааш бүх нийтээр Мод тарих өдөр
ikon.mn
05/12/2017 15:23:00
Гэрэл зургийг mpa.mn Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт маргааш /2017.05.13/ 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Уламжлал ёсоор энэ өдөр дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, хороод, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэд өргөнөөр оролцдог. Энэхүү үйл ажиллагааг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10,1 сая мод тарьжээ. Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Ногоон хэрэм төслөөс “Тарьц суулгац-2017” үзэсгэлэн, дүүрэг бүрийн төлөөлөл 400 гаруй иргэдийг хамарсан сургалт зохион байгуулж, мод тарих арга зүйг үзүүлсэн видео хичээл бэлтгээд байна. Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
https://ikon.mn/n/10br
10bt
Ард Лайф ХХК Голомт Кастодиан Банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
ikon.mn
05/12/2017 21:02:00
Олон улсын жишгийн дагуу харилцагчдынхаа хөрөнгийг баталгаажуулах хөрөнгө оруулалтыг үнэн зөв бүртгэх хяналтыг сайжруулах зорилгоор Ард Лайф ХХК Голомт Банкнаас кастодианы үйлчилгээ авах гэрээг өнөөдөр байгууллаа. Ард Лайф ХХК нь анх 2007 онд Хасбанкны ажилчдад тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан юм. Улмаар таван жилийн дараа буюу 2012 онд бүтцийн өөрчлөлт хийж нийт тэтгэврийн хуримтлалын 3.5 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийсэн байна. Үүнээс хойш Ард Санхүүгийн Нэгдлийн охин компанийн ажиллагсад тэтгэврийн сангийн үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сард бүтээгдэхүүн үйлчилгээ шинэчлэн иргэдэд хувийн тэтгэврийн сан, даатгал хавсарсан цогц үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Голомт кастодиан нь хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудад хөрөнгө хадгалах цэвэр үнэлгээ тооцоолох нэгж эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх болон харилцагчдын эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг юм. Голомт кастодианы цогц үйлчилгээг Ард Лайф компанийн хувийн тэтгэврийн сангийн бүрэлдэхүүнтэй хослууснаар харилцагчдын хуримтлалыг ил тод эрсдэлгүй удирдах үр дүнг нь тогтмол тайлагнах зөв жишиг тогтох юм. "Өнөөдрөөс эхлэн хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулдаг компанитай гэрээ хийснээр тус компанид хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөнд итгэлтэй байх баталгаа өгч байна" гэж Голомт Кастодиан Банкны хэлстийн захирал Г.Зориг гарын үсэг зурах ёслолын үеэр онцлон хэлж байлаа. Ард Лайф ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг "Улсын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа өнөө үед иргэдэд хуримтлалын сонголт шинээр нэмж бид хувийн тэтгэврийн сангийн цогц үйлчилгээг санаачилсан нь цаг үеийн дуудлага. Цаашид энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд хувийн тэтгэврийн сангийн тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Бид төрийн холбогдох байгууллагуудтай энэ талаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд бидний хуримтлуулсан туршлага цаашдын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна" гэв. Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж зах зээл дэх байр суурь өрсөлдөх чадвар үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Тус компанид Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент зэрэг компаниуд багтаж байна. Хөрөнгө оруулагч үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркатенгийн брэнд юм. 2016 оны эхээр тус компани нь Монгол Шуудан компанийн хувьчлалд амжилттай оролцож өнөөдрийн байдлаар уг компанийн 31 хувийг эзэмшиж байна.
https://ikon.mn/n/10bt
10bu
ФОТО: Байгаль хамгаалагчдын урласан шувууны үүрийг сурагчдад бэлэглэлээ
А.Төгөлдөр, iKon.mn
05/12/2017 16:51:00
Гэрэл зургийг mpa.mn Зайсанд байрлах Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” сэдэвт үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оролцож, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган”-д оролцсон байгаль хамгаалгчдын урласан шувууны үүрийг бэлэглэлээ. Байгаль хамгаалагчид ойн хоёрдогч түүхий эд буюу модны үндэс, ур, мөчир, гишүү, унасан болон хатсан мод ашиглан үзэсгэлэнд дэлгэсэн шувууны үүрүүдийг урласан аж. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хүүхдүүдэд хандан “Манай яамнаас гаргасан “Байгаль орчны төлөв байдлын тайлан”, “Монгол орны шувууны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөл”-өөс гаргасан мэдээгээр Монгол оронд 502 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийг амьдралын хэлбэрээр нь суурин болон нүүдлийн гэж хоёр үндсэн бүлэгт ангилан авч үздэг. Энэ ангиллаар авч үзвэл, Монгол орны шувуудын 80 хувийг нь нүүдлийн шувууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Төв Азийн өндөрлөгт орших Монгол орон бол нүүдлийн шувуудын тун чухал газрын нэг юм. Хавар нүүдлийн шувууд манай оронд ирж зусаад, үр төлөө өсгөж өндийлгөөд намар нь буцдаг. Тиймээс хүүхдүүд та бүхэн аав, ээжийнхээ хамтаар ах, эгч нарынхаа бэлэглэсэн шувууны үүрийг сургууль болон гэрийнхээ ойролцоох модонд байршуулж, нүүдлийн шувуудын үр төлийг дулаан байлгах, аюулгүй орчинд өсөж торнихтой танилцаж мэдэж аваарай” хэмээн захисан юм. Үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/10bu
10bv
"Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн ШУУД тохирлын ХАРИУ
ikon.mn
05/12/2017 17:49:37
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:49 2017/05/12 Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.05.12/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 34-33-22-37-8-4 +31 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 4-1-6-5-3-4 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 1-7-4-5 2-р зэргийн хонжворын хариу: 0-8-6-4 3-р зэргийн хонжворын хариу: 9-7-2-3 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 16:58 2017/05/12 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн /2017.05.12/ ээлжит тохирол эхэллээ. https://web.facebook.com/iKonNews/videos/667307356788169/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:49 2017/05/12 Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.05.12/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 34-33-22-37-8-4 +31 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 4-1-6-5-3-4 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 1-7-4-5 2-р зэргийн хонжворын хариу: 0-8-6-4 3-р зэргийн хонжворын хариу: 9-7-2-3 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/10bv
10bw
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар албан ёсны хэлэлцээ хийлээ
ikon.mn
05/12/2017 18:05:00
Хэлэлцээний хүрээнд талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд чухал байгааг тэмдэглэв. Тавантолгойн ордод түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шингэн болон нийлэг хий гаргах иж бүрэн төсөлд хамтарч ажиллах, хилийн зарим боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж олон улсын статустай болгох, Хятад-Европыг холбосон нислэгт Монгол Улсын агаарын орон зайг ашиглах, агаарын хаалга шинээр нээх, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах чиглэлээр Ерөнхий сайд нар санал солилцлоо. Түүнчлэн Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих төслийг даруй эхлүүлэх, “Хэрлэн говь” төслийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх, Замын-Үүд-Эрээн боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд хамтран ажиллаж, туршлага солилцоё гэдэгт санал нэгдэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн мөнгөөр бус, сайн туршлагаасаа хувцаалцаж, туслахад бэлэн байна гэлээ. Талууд мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг сааруулах зорилго бүхий Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа болон Хятадын “Өмнөд-өмнөдийн уур амьсгалын сан”-гийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Албан ёсны хэлэлцээний дараа: “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг “Мазаалай баавгайн амьдрах орчны нөхцөлийг сайжруулах” төслийг эхлүүлэх тухай солилцох захидал “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барих” төслийн хоёр сургууль, нэг цэцэрлэг барих тухай солилцох захидал Монгол Улс, БНХАУ хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын хөтөлбөр /2017-2020 он/ Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх Ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Махан бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх үеийн хорио цээр, хяналтын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөө БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүр шинээр барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр БНХАУ-ын Засгийн газраас олгох 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Чайна Датанг” групп хамтран судалгаа хийх, хамтарч ажиллах тухай санамж бичиг Монгол Улсын Өвөрхангай аймаг, Хятадын “Хай чуан” групп, Америкийн “Жарвес Монголиа” компани хооронд махны үйлдвэр байгуулах тухай санамж бичиг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон Өвөр Монголын Эрчим хүчний Олон улсын хамтын ажиллагааны компани хооронд байгуулах “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” /Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох/ “Монголиан майнинг корпорэйшн” болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын гангийн үйлдвэр корпораци хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээ “Могул Пауэр” ХХК болон БНХАУ-ын Төрийн өмчит SPIC /State Power Investment Corporation/ Inner Mongolia Co.Ltd корпорацитай байгуулах харилцан ойлголцлын баримт бичиг “Эрдэнэс стийл” ХК (Бэрэн компанитай хамтарсан) Хятадын Northern Heavy Industries Group Co.Ltd компанитай кокс гангийн үйлдвэрт хамтран ажиллах гэрээ .Монголын “Ганьт” групп “Жунмин Жуюой” технологийн компани хоорондын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/10bw
10bx
Дэлхийн 99 улсыг хамарсан компьютерийн вирусны халдлага гарлаа
Р.Түвшин, iKon.mn
05/13/2017 09:00:00
Өчигдөр буюу Баасан гарагт дэлхийн 99 улсын 75,000 компьютерийг хамарсан өргөн хэмжээний кибер халдлага гарчээ. Вирус нь компьютерийн мэдээллийг түгжиж барьцаалаад мөнгө нэхэх зарчмаар ажилладаг. Заасан хугацаанд биткоин дижитал валютаар төлбөрийг шилжүүлбэл мэдээлэл нь буцааж сэргээгдэх ба төлөхгүй бол устах аюултай юм. Өчигдөр Улаанбаатарын цагаар 14:00 цагт халдлага эхэлж, тэр дороо хүчтэй тархсан тухай Avast мэдээллийн аюулгүй байдлын компани мэдээлжээ. Хэдхэн цагийн дотор дэлхий даяар 75,000 халдлага бүртгэгдсэнийг тус компани мөн мэдээлсэн байна. Оросын вирусны эсрэг програм хангамжийн Касперский Лаб компани бас энэ мэдээллийг баталжээ. Ransomware буюу мэдээлэл барьцаалж мөнгө нэхдэг төрлийн энэ вирусыг WannaCry, бас WanaCrypt0r 2.0 гэж нэрлэж байна. Хамгийн анхны халдлагад өртсөн улс орнуудад Британи, Испани багтаж байгаа юм. Британий үндэсний хэмжээний эмнэлгүүдийн мэдээллийг барьцаалсан бол Испаний Telefonica харилцаа холбооны компани халдлагад өртсөн байна. Британий ерөнхий сайд Тереза Мэй эмнэлгүүд нь өвчтөний мэдээллээ барьцаалуулсныг баталсан юм. Үүний улмаас эмчилгээ явуулж чадахгүйд хүрч, зарим өвчтөнөө бусад эмнэлгүүдэд шилжүүлж байгаа гэнэ. Мөн ОХУ-ын дотоод хэргийн яамны 1,000 орчим компьютер халдлагад өртсөнийг албаныхан мэдээлжээ. Оросын харилцаа холбооны Мегафон компани бас халдлагад өртсөн байна. Уг вирус нь Windows системтэй машинуудад халдаж байгаа ба хэрэглэгчээс нь $300-тай тэнцэх мөнгө нэхдэг юм. Өнгөрсөн хоёрдугаар сард гарч байсан вирусны шинэчилсэн хувилбар өчигдөр таржээ. Вирус нь компьютер дээрх файлуудыг “.WNCRY” өргөтгөлтэй болгон цоожилдог. Компьютерийн дэлгэцэнд (wallpaper) мөнгө нэхсэн мэдээлэл гаргаж, тоолуур ажиллуулж эхэлдэг байна. Зарим мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд уг вирусыг АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн (NSA) ашигладаг байсан системийн цоорхой дээр үндэслэж бий болсон гэжээ. Өнгөрсөн оноос эхлэн хакерууд NSA-ийн тагнаж, чагнадаг арга хэрэгслүүдийг олон нийтэд ил болгож эхэлсэн юм. Дээрх халдлагад өртөхгүй байх арга нь Windows системийнхээ шинэчлэлийг (update) байнга хийж байх явдал гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/10bx
10by
Цасны ирвэсийн гурван дэд төрөл байгаагийн нэг нь Алтайн нурууных болохыг тогтоожээ
Р.Төмөр, ikon.mn
05/13/2017 09:10:00
Төв Азийн уулсын бүсэд амьдардаг цасны ирвэс бол арслан, бар, цоохор ирвэс, ягуар гэсэн амьтадтай хамт манай дэлхийн хамгийн том таван муурны төрөлд тооцогддог. Бусад төрлөөсөө хамгийн нууцлаг, бага судлагдсан нь цасны ирвэс. Энэ амьтан 12 улсын 1.6 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамран далайн түвшнээс 3,000 метрээс дээш өндөрт, хүчилтөрөгч бага, хатуу ширүүн уур амьсгалтай орчинд амьдардаг юм. Тоо толгойн хувьд ч цөөрч дэлхий дээр нийт 4,000-6,000 орчим үлдсэн гэгддэг. Тэгвэл энэ ховор амьтны генетикийг анх удаа дэлгэрэнгүй судалсан эрдэмтэд гурван дэд төрөл зүйлээс бүрддэг болохыг нь тогтоожээ. Судалгааны тайлан “The Journal of Heredity” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна. Эдгээр гурван дэд төрөл нь газар нутгаар дараах байдлаар хуваагдаж байна: Хойд хэсэг буюу Алтайн нурууных Төв хэсэг буюу Хималай, Төвдийн өндөрлөгийнх Баруун хэсэг буюу Тянь шань, Памирын уулсынх Судлаачдын мэдээлснээр цасны ирвэс нь эдгээр төрлүүдэд хуваагддагийг эртнээс мэдэж байсан ч мэдээлэл хомс байснаас шинжлэх ухаанаар батлагдаагүй байжээ. Судалгаа ийм хожуу хийгдсэн шалтгаан нь цасны ирвэс алслагдмал, хүрэхэд хэцүү, улс төрийн хувьд тогтворгүй бүс нутгуудад амьдардгаас болсон байна. Тэднийг ингэж гурван дэд төрөл болж хуваагдахад Алтай, Хималай, Памирын уулсыг говь цөл тусгаарлаж байдгаас болсон гэж эрдэмтэд дүгнэжээ. Эх сурвалж: NewsWeek
https://ikon.mn/n/10by
10bz
Хятадууд 2016 онд $500 тэрбумаар ресторанд хоол иджээ
Р.Төмөр, ikon.mn
05/13/2017 09:20:00
Өнгөрсөн онд Хятадын 1.37 тэрбум хүн ам хагас их наяд ам.доллараар гэрээсээ гадуур хооллосон тухай саяхны судалгаанд өгүүлжээ. Бээжингийн хоол захиалга, хүргэлтийн үйлчилгээний Дянпинь Мэйтуан компанийн хийсэн судалгаанд хятадууд 2016 онд 3.5 их наяд юань буюу $507 орчим тэрбумаар хооллосон нь тогтоогдсон байна. Мөн рестораны зах зээлийн 22 хувь нь буюу хамгийн их нь тэдний дуртай халуун тогооны газрууд байсныг судалгаа харуулжээ. Дундад улсын иргэдийн гадуур хооллолтонд зарцуулсан мөнгийг зарим улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал Швед, Норвеги, Австри зэрэг хөгжилтэй орнуудынхаас давж байна. Жич: Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн $10 орчим тэрбум гэвэл үүнээс бараг 50 дахин их мөнгийг урд хөршийнхөн маань хоол идэхэд үржээ. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/10bz
10c
МАН жигүүрлэж, гишүүд нь өөр нам бодож эхэлжээ
Ч.Олдох
11/06/2013 09:38:00
МАН жигүүрлэж, гишүүд нь өөр нам бодож эхэлжээ МАН-ын шинэчлэл доройтол болж хувирлаа. Шинэ багт намынхаа хувь заяаг даатгах, бү­лэг­лэл, фракциудын нө­­лөө­нөөс ангижрах гэсэн зорилт нь ч талаар болов. Хэдийгээр намын гишүүдийн олонхийн саналаар намын даргаар М.Энхболдыг сонгосон ч шинэчлэлийн бодлого хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байж. Гэтэл эсрэгээрээ намынх нь бүх эрх мэдэл “Хотын фракц”-ийн гарт орж, ухралт болсон байна. Уг нь МАН-ын XXV их хурлаас “Элсний 13”-ын эхлүүлсэн шинэчлэлийн дүнд түүнийг намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулж байсан удаатай. Хотын газрын наймаа, авлига хээл хахуультай нэр холбогдсон “Хотын фракц” намын нэр хүндийг гутаалаа, сонгуулийн дүнд ч сөргөөр нөлөөлнө хэмээн тус хуралд үг хэлсэн эрхмүүд хэлж байсан нь одоо ч хурлын протоколд нь бий. Сая болж өнгөрсөн хурлаар ч нэр бүхий гишүүд тэр тухай сануулж байжээ. Тэгэхээр өнөөдөр өрнөж буй үйл явдал, тус намын XXVII их хурал нь өөрсдийнх хийсэн гээд байгаа шинэчлэл гээчид том хариулт, мөн том сургамж, урагшлах бус ухралт болсныг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа нь оргүй биш юм. Намын дарга "Гоц мөргөж", генсек нь аман мэхээр туг тойров Ажиглагчдын үзэж буйгаар МАН-ын их хурлын эхний хоёр өдрийн үйл явц гольдрилынхоо дагуу зөв явжээ. Харин гурав дахь өдрийн хурал­даанаас дүрмээ зөр­чиж, буруу тийш эргэсэн гэл­цэж буй. Тэр нь М.Энхболд намын дарга болохын тулд бүлэглэл, фракциудын дэмжлэгийг авч, гарч ирүүтээ амнаасаа буцсанаас үүдэлтэй гэнэ. Түүний хувьд Т.Аюурсайханыг эс тооцвол өрсөлдөгчгүй шахам намын дарга болсон. Залуу гишүүний хувьд намын дарга бол­чихно гэхээс илүүтэй өрсөлдөөд гарч ирэхгүй ч нам доторх нэр хүндээ өсгөе гэсэн бодлоор зүт­гэсэн. Эцсийн дүнд болох ёстой юм болдгоороо бол­сон. Харин намын их хурлыг шаардаж ху­рал­дуулсан нь яах арга­гүй Шинэчлэлийн хо­рооны байгуулсан гавьяа байв. Хурлын үеэр тус хорооноос 15 хүнээ Хяналтын зөв­лөлд дэвшүүлж ба­гаараа ажиллах хүсэлтээ илэрхийлсэн ч Т.Аюур­сайханаас бусдыг нь оруу­лаагүй. Даргаа сонгосны дараа генсекээ сонгох гэж МАН дотооддоо багагүй хэл ам, хэлцэл зөвшилцөл өрнөж, эцэст нь Ж.Сүхбаатарыг тавихаар хатуу тохирчээ гэсэн мэдээлэл гарсан. Ингэхдээ Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар нарын нэрийг хурлаар хэлэлцүүлнэ гэж байв. Явцын дунд Д.Цогтбаатар нэрээ татаж Ж.Сүхбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга болох байж. Гэтэл М.Энхболд намын дарга болонгуутаа тохирооноосоо буцаж Д.Цогтбаатарын нэрийг татуулж, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбатыг генсект өрсөлдүүлэхээр оруулж иржээ. Их хурал, Бага хурлын бүтэц, оролцоо, гар өргүүлэх тактикийн талаас “Хотын фракц” эхнээс нь авахуулаад дуустал ажилласан тул генсек аман мэхээр туг тойрчээ. "Хотын хорчин" Т.Бадамжунай гэв Генсект нэр дэвшүүлэх үеэр Ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ил тод зарласан Элчин сайд асан Б.Энхмандах Бага хурлын үүдийг сахиж суусныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Учир нь түүнийг намын Их хурал, Бага хурлын алинд ч оруулаагүй. Ингээд үүдэнд нь сууж байгаад нэр дэвшүүлэх үеэр орж танилцуулгаа өгчихөөд буцаж гарсан гэнэ. Эцсийн шатанд шийдвэр гарахад Ж.Сүхбаатар ч, Б.Энхмандах ч ихээхэн гомдолтой үлджээ. Энэ бүхний эцэст намын Их,Бага хурлын улс төрийн хорны тунг тааруулсан гол хүнээр Ж.Сүхбаатарын хэлснээр Т.Бадамжунай тодроод байна. Түүний твиттертээ бичсэнээр бол намын их хурлыг наанаа М.Энхболд удирдаж, хөшигний ард Т.Бадамжунай ажиллаж байсан гэнэ. Тухайлбал, тэрээр өөрийн гарын хүн МАН-ын нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуйгаар Ж.Сүхбаатарыг дэмждэг гишүүдийн нэрийг даруулж, хуралд оруулаагүй. Хурлын төлөөлөгчдийг оролцуулахдаа эхнээс нь судалгаа хийчихсэн, аль аймаг, сумаас хэнийг хуралд ирүүлэхийг, мөн хуралд хэнээр үг хэлүүлэхийг ч хүртэл намын даргаар нь дамжуулаад үүрэгдчихсэн байсан гэх мэдээлэл байна. Мөн намын шинэчлэлийн хөтөлбөрт Бага хурлын гишүүн 310 байсныг 210 болгож цөөрүүлэхээр оруулсан байтал М.Энхболд дарга болонгуутаа хуучнаар нь оруулахаар болгосон бол ганц нэг аймаг, сумын намын хорооны дарга нарын нэр байгааг эс тооцвол Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь огт шинэчлэгдсэнгүй. М.Энхболд, У.Хүрэлсүх нарын гарын хүмүүс голдуу байсан бол ганц нэг хүн шинээр нэмэгдсэн нь ч мөн л тэдний бэлтгэсэн “Хоёрдугаар ээлж”-ийнхэн юм. Гэхдээ МАН дахь албан тушаалын хуваарилалт үүгээр дуусаагүй. Удахгүй намын дэргэдэх залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгуул­лагыг хуралдуулж тэр­гүүнийг нь сонгоно. Энэ удаа залуучуудын байгууллагыг О.Сод­билэгт, эмэгтэйчүүдийн байгууллагыг П.Анужинд өгөхөөр М.Энхболд, У.Хүрэлсүх нар эртнээс тохиролцсоны дагуу тэднийг Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүнээр оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна. Хурал хаясан экс дарга нар хаачив? МАН-ын Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, Хяналтын хороо, Бага хуралд Ө.Энхтүвшинг оруулах юм бол тус намын дөрвөн үеийн дарга нарын хүмүүс багтсангүй. Тэд бол С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд нар. Иймд тэд намынхаа их хурлыг хаяж гараад Тусгаар тогтнолын ордны орчим өөр нэгэн газар орж хуралдсан сураг дуулдаж байв. Тухайн үед тэдэнтэй их хурлын цөөнгүй гишүүд нийлжээ. Харин нэлээд сүүлд буюу хурал тарсаны дараа тэдэн дээр нэг зочин нэмэгдсэн нь Ө.Энхтүвшин байсан гэнэ. Тэрээр яагаад бусдаасаа хоцров гэвэл, индэр дээр сууж байсан учраас хурал тарсны дараа очихоос аргагүй байсан аж. Тэдний хооронд намын шинэчлэл буруу тийш эргэлээ, иймд хүчээ нэгтгэн М.Энхболдын эсрэг тэмцье гэсэн яриа өрнөжээ. Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Учир нь өнөөдөр МАН-ын гудамжинд залуучууд хэсэг хэсгээрээ талцан яриа хөөрөө эхлүүлж яваа юм. Хэний ард хэн байгааг ч тааж цөхөх зүйл алга. Тухайлбал, Т.Аюурсайхан гэхэд л шинэчилье хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ хэмээн ярьж явна. Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар ч мөн залуучуудтай яриа хэлэлцээ эхлүүлсэн байна. МАН-ын гадаадад ажиллаж, амьдардаг залуу гишүүдийг “Шинэ хүч” ТББ-ын тэргүүн М.Найданхүү толгойлж жигүүр байгуулах су­раг­тай. “Үндэсний Соём­бо” хөдөлгөөний тэр­гүүн Б.Лхагважав эдийн засагчидтай са­нал солилцох болсон. Сү.Батболдын Шадар тус­лахаар ажиллаж бай­сан Г.Өнөрбаяр гадаадад сургууль төгссөн болон одоо сурч байгаа залуусыг нэгтгэж эхэлсэн бол НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан С.Баярмагнай мөн энэ чиглэлд яриа хөөрөө үүсгэж уулзалт зохион байгуулж явааг эх сурвалж хэллээ. Удирдах зөвлөлөөс татгалзаж, хурал хаяж гарсан С.Бямбацогтын хувьд зүгээр суухгүй гэдгээ ил тод мэдэгдээд “Та нар ийм байдлаар хол явахгүй шүү” хэмээн намынхаа удирдлагуудад хатуу үг дайжээ. МАН дотооддоо ийн­хүү 2-3 хэсэгт ху­вааг­даад байна. Нэг хэ­сэг нь буюу С.Баяр, С.Батболд, Н.Багабанди, Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс М.Энхболдын эс­рэг хамтарч тэмцэх бо­лолтой. Залуучуудын хувьд тэдэнтэй хүч хав­сарна. Түүнээс гадна на­маас гарахаар шийдсэн хүмүүс ч цөөнгүй бай­гаа дуулдана. Итгэл үнэмш­л­ээрээ элсэн орж энэ хүр­тэл зүтгэж явсан нам нь байр сууриасаа ухарч буцаж байгаад итгэл ал­дарсан тэд аль нэг намыг сонгох бус нэг хэсэгтээ нам бус байхыг илүүд үзсэн байхыг үгүйс­гэхгүй. Харин сэхээт­нүүд голдуу хэсэг хүн МАХН руу явахаар ший­дээд байгаа дуулдана. Ту­хайлбал, Элчин сайд асан Б.Энхмандахыг энэ хүмүүсийн эхэнд явах байх гэсэн яриа МАН-д газар авчээ. Мөн хөдөө орон нутаг дахь намын анхан шатны байгууллагуудад ирж буй санал хүсэлтийн дийлэнхийг МАХН-тай нэгдэх гэсэн гишүүдийнх нь байр суурь эзэлж байгааг даравч далдайж булавч бултайх гэгч болоод буйг намын тулхтай гишүүд, хууччуулаас эхлээд ярьж эхэлсэн сурагтай.
https://ikon.mn/n/10c
10c0
Дэлхийн технологийн томчууд ямар пүүз өмсдөг вэ?
Р.Түвшин, iKon.mn
05/13/2017 09:30:00
Дэлхийн технологийн ертөнцийг удирдаж байгаа Цахиурын хөндийнхөн жийнсэн өмд, футболка, юүдэнтэй цамц, пүүз гэсэн цөөхөн төрлийн хувцсаар гангардаг. Банкирууд зэрэг бусад салбарын бизнесмэнүүдээс ялгаатай нь тэд үнэтэй бугуйн цаг, брэнд цүнхээр ялгарах, статусаа илэрхийлэх гэж оролддоггүй. Тэгвэл томоохон технологийн компаниудын захирлуудын пүүзний сонголтыг танилцуулж байна. Тэд ямар үнэтэй, ямар хийцийн спорт гутал өмсдөг вэ? Facebook-ийн Марк Зукербергийн сонголт “Nike Flyknit Lunar 3” 2012 онд Найкийн Flyknit салбарын үйлдвэрлэж байсан пүүз. Одоо худалдаанд байхгүй. eBay дэлгүүрт $150-аар олж болно. Microsoft-ийн Сатья Наделлагийн пүүз “Lanvin Suede & Patent Leather Low-top” 2014 онд Майкрософтын гүйцэтгэх захирлаар томилогдсон Наделла загварлаг хүн гэдгээ удалгүй харуулсан. Түүний өмссөн пүүз нь Францын Lanvin брэндийнх. Үнэ $495 байдаг гэнэ. Google-ийн Сундар Пичайгийн сонголт “Lanvin Men’s Cap-Toe Leather Low-top” Энэтхэгчүүд ганган хүмүүс бололтой. Сундар нутаг нэгт Наделлагийн нэгэн адил Францын брэндийг сонгохдоо бүтэн хар өнгөтэйг илүүд үзсэн байна. Google-ийн Ларри Пэйжийн сонголт “Lanvin Low-Top with Contrast heel” Сундар өөрийн даргадаа нөлөөлсөн бололтой. Ларри Пэйж бас Францын брэндийг сонгосон байна. Түүний өмссөн пүүз одоо худалдаалагдахаа больсон ба $300 орчим үнэтэй байсан гэнэ. Twitter-ийн Жэк Дорсигийн сонголт “Rick Owens Island Dunks” Цахиурын хөндийд загварлаг хувцаслалтаараа ялгардаг твиттер сүлжээний үүсгэн байгуулагч авангард дизайнер Рик Оуэнсийн пүүзийг сонгосон байна. Оуэнсийн пүүзнүүд нийтийг хамраад байдаггүй. Адидастай хамтран зарим загвар гаргаж байжээ. Дорсигийн пүүз $969 орчим үнэтэй гэнэ. Apple-ийн Тим Күкийн сонголт “Nike Roshe Two Flyknit” Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк Найк компанийн ТУЗ-д хараат бус захирлаар ажилладаг тул Найк пүүз сонгосон байх. Түүний пүүз $130 орчим үнэтэй. Amazon-ий Жэф Безосийн сонголт “Converse Jack Purcells” Канадын бадминтоны тамирчин асан Жэк Пюрселлийн 1935 онд зохион бүтээсэн бадминтоны пүүз. Converse компани 1970-аад оны үед уг брэндийг худалдаж авчээ. Онлайн худалдааны магнатын пүүз $65-ийн үнэтэй. SnapChat-ийн Эван Спигелийн пүүз “Common Projects Original Achilles” Спигель нь үнэтэй пүүзний Common Projects брэндийн фэн. Итали савхиар хийж, гар ажиллагаа орсон гэгддэг ийм пүүз $415-ийн үнэтэй. Tesla-гийн Илон Маскийн сонголт “Nike Lunar Flyknit HTM NRG” Найкийн үнэтэй чамин загварт тооцогддог энэ пүүзийг алдарт дизайнеруудын гурвал болох Хироши Фуживара, Тинкер Хэтфелд, Марк Паркер нар бүтээжээ. Олоход хэцүү, ховор энэ пүүзийг eBay сайтаас $400-$700-ийн хооронд авч болох гэнэ. Google-ийн Сергей Бриний сонголт “Vibram FiveFingers Classic” Загварын мэдрэмж сайтайд тооцогддоггүй Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин тун сонин сонголт хийдэг. Тэдгээрээс хамгийн хачин жигтэй нь энэхүү оймс хэлбэрийн, таван хуруутай спорт гутал юм. Үнэ нь $75. Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/10c0
10c1
Япон дахь докторант, судлаачид Токио хотноо чуулж эрдэм шинжилгээний форум зохион байгууллаа
ikon.mn
05/13/2017 10:30:00
“Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм”-ээс тус улсад суугаа Монголын элчин сайдын яамтай хамтран “Нэг тэмүүлэл, нэг зорилгын төлөө хамтдаа” уриан дор “Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын эрдэм-шинжилгээний анхдугаар форум”-ыг 2017 оны 5 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Токио хотноо амжилттай зохион байгууллаа. Монгол улсаас Япон улсын их дээд сургууль, тэр дундаа докторын сургалтандсуралцахаар ирсэн оюутны тоо сүүлийн арван жилд өсөх хандлагатай байгаа ба 2016 оны байдлаар Японы докторын түвшний сургалтанд 160 гаруй хүн хамрагдан эрүүл мэнд, инженер, технологи, физик, хими, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсрол судлал зэрэг төрөл бүрийн салбар, чиглэлээр Японы өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байна. Форум Япон улсад жилдээ хамгийн уртад тооцогдох “Golden Week” буюу “алтан” хэмээх амралтын өдрүүдэд тохиосон нь тохиолдлын хэрэг биш юм. Чанартай судалгаа шинжилгээ хурцаар тавигдаж буй өнөө үед Япон улсад сурч, ажиллаж буй Монголын доктор, докторантуудын хувьд өндөр түвшний мэдлэг боловсрол эзэмшиж, судалгаа шинжилгээний арга барилыг өөрийн болгоод зогсохгүй судалгааны ажлаасаа бие биендээ танилцуулах, сонирхсон чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээг санаачлах, хөрөнгийн эх үүсвэрийг олох, эзэмшсэн судалгааны арга зүй, технологийг эх орондоо таниулж нутагшуулах, цаашид хамтран ажиллах орон зайг бий болгох хэрэгцээ болон хүсэл сонирхол байгаа юм. Тус форум эдгээр боломж бололцоог эрэлхийлэхэд чиглэсэн анхны алхам бөгөөд форумыг “Golden Week”-т тааруулсан нь Японы хамгийн хойд арал болох Хоккайдо мужаас хамгийн өмнөд нутаг болох Кюүшү муж хүртэлх тус улсын өнцөг булан бүрт олон янзын салбар шинжлэх ухаанаар сурч,ажиллаж буй монголын залуу судлаачдыг аль болох өргөнөөр оролцуулахыг эрмэлзсэн болно. Форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж буй тухай Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар форумыг нээж хэлэхдээ онцлон тэмдэглэсэн бол доктор, докторантуудын санал санаачлагыг Монгол улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам талархан хүлээн авч, цаашид ч “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллахаа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос өөрийн нэр дээр ирүүлсэн мэндчилгээндээ дурдсаныг тус форумд хүрэлцэн ирсэн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг уншиж гардуулсан. Мөн хатагтай Х.Мандахцэцэг хилийн чанад дахь монгол иргэдэд чиглэсэн “Дэлхийн Монголчууд” үндэсний хөтөлбөр, тэр дундаа Монгол улсын зөөлөн хүчний бодлогын талаар итгэл тавьж мэдээллээ. Форумын эхний өдөр байгалийн шинжлэх ухаанаар 9; хоёрдах өдөр нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар 6; нийт 15 залуу судлаачид илтгэл тавьж,эрдэмтэн залуус сансар судлал, анагаах ухаан, цөмийн физик, улс төр, биотехнологи,геологи, мал эмнэлэг, боловсрол судлал, эдийн засаг зэрэг өөр өөрсдийн салбар чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.Форумын хүрээнд эрдэм шинжилгээний илтгэлүүдээс гадна дугуй ширээний нээлттэй уулзалт-ярилцлагыг зохион байгуулсан нь хүрэлцэн ирсэн доктор болон докторантууд төдийгүй, магистр болон ажиллаж буй залуусын сонирхолд нийцсэнарга хэмжээний нэг болов. Эхний өдрийн дугуй шигээний цагаар Японы докторын сургалтанд суралцах хүсэлтэй залуустай асуулт-хариулт явуулах замаар төрөл бүрийн салбар, чиглэлийн судлаачид өөрсдийн туршлага, зөвлөгөөг өгчээ. Харин хоёр дахь өдөр форумд оролцсон нийт хүмүүс нэг талаас, уг форумын дараагийн алхам болгожцаашид үүсгэх шинэ төслийн санааг хэрхэн гаргах талаар, нөгөө талаас докторын сургалтаа хэрхэн үр дүнтэй төгсгөх мөн цаашид энэхүү форумыг дахин зохион байгуулахын тулд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцлаа. Форумын бас нэгэн салшгүй бөгөөд чухал арга хэмжээ бол Японы нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдын лекц-яриа байлаа. Энэ үеэр Тохоку их сургуулийн профессор, түүхч, монгол судлаач Ока Хироки, Шига мужийн их сургуулийн дэд профессор, угсаатан зүйч, монгол судлаач Шимамүра Иппэй нар Монголын манжийн үеийн түүх, Чингисийн тухай ойлголт буюу монгол-япон-америк-орос дахь төсөөллийн талаарх харьцуулсан судалгааны үр дүнгээсээ тус тус сонирхолтой лекц уншиж өгсөн байна. Үүнээс гадна оюутан судлаачдын хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагыг хөтлөн идэвхжүүлэхээр Осака их сургуулийн дэд профессор, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг орон нутаг судлаач, монгол судлаач Имаока Рёокогар бие оролцсон нь форумын үйл ажиллагааг улам үр өгөөжтэй болгож байв. Хоёр өдрийн турш халуун дулаан уур амьсгал, эрч хүч, идэвх оролцоо дүүрэн үргэлжилсэн тус форумд давхардсан тоогоор нийт 80 гаруй хүн оролцож, форумаас нэгдсэн санаа бүхий уриалга гаргажээ. Дашрамд дурдахад, 2016 онд доктор болон докторантуудын санаачлагаар байгуулагдсан“Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм”-д одоогийн байдлаар 113 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд тус анхдугаар форумыг үр дүнтэй зохион байгуулахын тулдтөслийн санаачлагч, Хитоцүбаши их сургуулийн туслах профессор М.Ариунтуяа тэргүүтэй 15 залуу судлаачидЯпоныөнцөг булан бүрээс сайн дурын үндсэн дээр форумын ажлын хэсгийг бүрдүүлэн гар нийлэн ажиллажээ. Мөн форумын бэлтгэл ажлыг амжилттай явуулахад Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ы зөвлөх Л.Даваажаргалаас бүхий л талаар дэмжин тусласнаас гадна Японы Киото их сургууль, Кюүшү их сургууль, Осака их сургууль, Токио шүдний их сургууль,Токүшима их сургууль, Тохокү их сургууль, Шига мужийн их сургууль, Хитоцубаши их сургууль, Хёого их сургууль, Хоккайдо Китами технологийн их сургууль, Хоккайдо их сургуульболонЯпоны Зүүн-хойд Ази судлалын хөтөлбөрийн эрдэмтэн судлаачид,Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн,Хоккайдо-Монголын харилцааны нийгэмлэгүүд тус тус дэмжлэг туслалцаа үзүүлсэн аж.
https://ikon.mn/n/10c1
10c2
Улсын Филармонийн уран бүтээлчид ахмадуудтай уулзлаа
ikon.mn
05/13/2017 11:00:00
Монгол улсын Филармони нийгмийн хариуцлагын хүрээнд 5-р сарын 10-ны өдөр Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-ийн ах дүү, үр хүүхэд, асран халамжлагчгүй болсон настан буурлуудтай уулзаж, ая дуугаа өргөн барьлаа. Тус өдөрлөгт улсын Филармонийн гоцлол дуучид ая дуугаа өргөхөөс гадна ардын болон уртын дууны тэмцээн уралдаан зохион байгуулж ахмад буурлуудтайгаа нэгэн өдрийг дуу хууртай, хөгжөөн тэмцээнтэй өнгөрөөлөө.
https://ikon.mn/n/10c2
10c3
Оюу толгой компани "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгууллаа
ikon.mn
05/13/2017 11:30:00
“Оюу толгой” компани “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай “Эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” шинээр байгууллаа. Энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой компанийн нягт харилцаа, хамтын ажиллагааны нэг илэрхийлэл юм. Эрчим хүчний гэрээ байгуулснаар манай ирээдүй, Монгол Улсад оруулах хувь нэмэр баталгаажиж байна. Уг гэрээ нь Оюу толгойн бизнесийн хөгжлийг тасралтгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг олгож байна. Бид Засгийн газартай хамтран дотоодын эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой компанийн хамтарсан ажлын хэсгийн хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд энэхүү гэрээ байгуулагдаж байгаа нь стратегийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буйн нэг нотолгоо юм” гэж тэмдэглэв. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа компанитай импортын гэрээ байгуулсны үндсэн дээр талууд “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан юм. 2014 оны 8 дугаар сард Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулж, БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний сүлжээнээс эрчим хүч авах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Оюу толгой компани нь дотоодын эх үүсвэрээс эрчим хүч авах чиглэлээр Засгийн газрын холбогдох агентлаг, Засгийн газраас шалгаруулсан хөрөнгө оруулагчидтай дотоодод цахилгаан станц байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна. Шинээр байгуулж буй гэрээ 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн зургаан жилийн хугацаатай хэрэгжинэ. Дөрөв дэх жилийн дараагаас дотоодод цахилгаан станц ашиглалтанд орсон нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжтой. “Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулжээ. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.
https://ikon.mn/n/10c3
10c4
С. Батболд: Иргэд автобусны эцсийн буудлыг сунгах, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх санал хэлсэн
ikon.mn
05/13/2017 13:15:00
Гэрэл зургийг mpa.mn Хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 43 жилийн түүхтэй “Эрдмийн өргөө-58” дугаар сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн Тус сургуульд дүүргийн 15, 16, 17-р хороо, 19-р хорооны Шарга морьт, Гоодой, Санзай, Хуурай мухар, Баянбулаг, Майхан толгой, Хандгайтын 3000 орчим хүүхэд суралцдаг. "Нийт багш нарын 60 хувь нь мэргэжлийн зэрэг цолтой. Боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр багш, сурагчдын хөгжлийг хангахын хамт хүүхдийн номын ордон, тохилог халуун ус, үсчний газрыг тохижуулан хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн ажилладаг байна. Түүнчлэн БНСУ-ын “WITH” ТББ-ын хөрөнгө оруулалттай олон улсын НАССР систем нэвтэрсэн Монголын анхны жишиг сургуулийн гал тогоотой. Сургуульд анхны хоолзүйчийг ажиллуулж сурагчдад эрүүл аюулгүй шим тэжээлээр баялаг хоолоор үйлчлэхийн зэрэгцээ ШУТИС-ийн оюутнуудын шим тэжээл судлалын лаборатори болдог. Үдийн халуун хоол хөтөлбөрт 1648 сурагч хамрагдаж байгаа” хэмээн тус сургуулийн захирал Д.Болд сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. Сургуулийн танилцуулгын дараагаар хотын дарга С.Батболд Сүхбаатар дүүргийн захын хороодын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жил нийслэлд хийх ажлаа танилцуулсны зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсов. Иргэдийн дийлэнх нь гэр хорооллын дахин төлөвлөлт, гудамж талбайн тохижилтын асуудлыг хөндөн ярьж, шийдвэрлэж өгөхийг хүсч байсан юм. Тэдний асуусан асуултад холбогдох албаныхан тодорхой хариулт өгсөн бөгөөд нийслэлийн Засаг дарга харьяа газар, агентлагын дарга нарт иргэдээс ирсэн санал, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхыг үүрэг болгов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Тус дүүргийн дийлэнх хэсэг нь хотын төвд байдаг. Хотын төв хэсэгт байрладаг хороод нь дахин төлөвлөлтөд хамрагдсан. Тиймээс өнөөдөр тус дүүргийн иргэдийн хувьд дахин төлөвлөлттэй холбоотой асуудлыг их хөндөн асууж байна. Сүхбаатар дүүрэгт анх удаа дахин төлөвлөлтийн шинэ концепц буюу Сервес центр бүхий нам давхрын орон сууц барих асуудлаар иргэдтэй уулзаж ярилцлаа. Үүнийг иргэд маш эерэгээр хүлээж авч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц удаашралтай байгааг иргэд хэлж байна. Бид газар дээр нь ирээд үйл ажиллагаатай нь танилцаад үүрэг өглөө. Гэрэлтүүлгийг 100 шийдсэний дараа камержуулалтын ажлыг эхлүүлнэ Энэ мэт ажиллах юм бол “Цэлмэг ази” ХХК-ийн гэрээг цуцлах асуудпыг хөндөж ярилцана гэдгээ хэллээ. Иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар дүүргийн эмнэлгийнхэнтэй ярилцлаа. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь менежментийн гэрээгээр ажилладаг. Энэ гэрээний асуудлыг шийдэж, хувьчлалын асуудлыг нэг тийш нь болгож өгөх хүсэлт тавьсан. Үүнд бид гэрээг нь хараад үнэхээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ, чанарт ахиц гарсан байвал энэ асуудлыг шийдэхэд ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн захын хорооллын иргэд автобусны эцсийн буудлыг сунгах, гудамж, талбайн тохижилт хийх, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ярьж, санал хүсэлтээ хэлсэн. Үүнийг бид шат дараатай ажил хийж хэрэгжүүлж шийдэх болно” хэмээв. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хотын дарга өнөөдөр манай дүүргийн нэлээд асуудал үүсгээд байгаа гол гол газарт ажиллалаа. Энэ онд өмнөх жилүүдэд хийж байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлээд хийнэ. Тэр дундаа ногоон байгууламжийг байшин хорооллуудад түлхүү хийхээр төлөвлөсөн. Гэр хорооллын гэрэлтүүлгийг бүрэн шийдэхээр зорилт тавин ажиллаж байна. Гэрэлтүүлгийг 100 хувь шийдсэний дараа камержуулалтын ажлыг эхлүүлнэ. Учир нь гэрэлгүй газар камержуулалтын ажил хийгээд ямар ч нэмэргүй. 2020 он хүртэл Сүхбаатар дүүргийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Сургууль цэцэрлэгийн хувьд хотын даргын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн дагуу бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор зорилт тавин ажиллаж байна. Манай дүүрэгт сургууль, цэцэрлэггүй 4 хороо бий” хэмээн ярилаа. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/10c4
10c5
"Хятадын Засгийн газартай мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлоход хамтарч ажиллана"
ikon.mn
05/13/2017 13:40:00
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, гэргий Д.Тунгалаг нарыг хүндэтгэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян зоог барив. Зоогийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлал амжилттай болж буйг тэмдэглээд элэгсэг дотно хүлээн авч буй Хятадын засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв. Зоогийн үеэр Монгол Улсын “Хөгжлийн зам” санаачилга, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, Хятадын “Бүс ба Зам” санаачилга, 13-р таван жилийн төлөвлөгөө, түүний хэргэжилтийн талаар ярилцав. Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр хийхэд бодитоор хөнгөлөлт үзүүлэх, Таван толгой, Шивээ Овоо, өмнөд чиглэлийн төмөр зам, гэр хорооллыг орон сууцжуулах, мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд экспортлох зэрэг асуудлуудыг хэрэгжүүлэхэд Хятадын Засгийн газартай хамтарч ажиллахаа илэрхийлэв. Зоогийн төгсгөлд талууд Монгол, Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улс, хоёр ард түмэнд ашиг тустай болохыг тэмдэглэв. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/10c5
10c6
“Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо
ikon.mn
05/13/2017 14:58:00
Иргэдийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, цаашлааад нийтийн биеийн тамир спортоор хичээллэж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Налайх дүүргийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 700 орчим хүн бүх нийтийн гүйлтэд оролцож, 3 км-т гүйлээ. Тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулах “Улаанбаатармарафон” олон улсын гүйлтийн тэмцээний өмнөтгөл болгон дүүргийн ЗДТГ, БТСХ-ноос хамтран зохион байгуулсан юм. “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтэд ахмад, насанд хүрэгчид, хүүхэд гэсэн ангилалд эхний 3 байр эзэлсэн тамирчид тавдугаар сарын 20-нд болох “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцох эрхээ гардан авсан юм. Бүх нийтийн гүйлтийн тэмцээний дараагаар ахмадууд хийн дасгал хийж, БТСХ-ноос нээлттэй хаалганы өдөрлөг хийн, нэг өдрийн туршид Налайхчууд төв талбайдаа спортоор амьсгалж байна. Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ
https://ikon.mn/n/10c6
10c8
"Унгар, Монголын худалдааны эргэлт 10-12 сая доллар байгааг цаашид нэмэгдүүлэх боломжтой"
ikon.mn
05/13/2017 16:50:00
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн түүхийн эдийн нөөц баялагт тулгуурлан эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Манай хоёр орны худалдааны эргэлт 10-12 сая доллар байгааг цаашид нэмэгдүүлэх боломж байгааг Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан онцоллоо. Тэрээр “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх зэрэг манай хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй зарим төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүссэн юм. Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийг эрчимжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэхэд Ерөнхий сайд нар санал нэгдлээ. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/10c8
10c9
Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулна
ikon.mn
05/13/2017 17:10:00
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, ажил хэрэгч яриа өрнүүлэв. Уг арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын хамтын ажиллагааны төв хамтран зохион байгуулж, тус улсын 21 аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 50 гаруй бизнес эрхлэгчид оролцов. Бизнес эрхлэгчид Монгол Улсад явуулж буй бизнес, хамтын ажиллагааныхаа тухай товчхон танилцуулж, хөрөнгө оруулахад үүсч буй хүндрэл, бэрхшээлийн талаар саналаа хэлэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын бодлогын талаар танилцуулав. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгуулж, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй ажиллаж байгааг мэдэгдэв. Түүнчлэн ярьж тохирсон зүйлүүдээ ажил хэрэг болгож бодитой үр дүн гаргах, үйл ажиллагаагаа явуулахдаа хоёр улсын язгуур эрх ашгийг хүндэтгэж, хууль дүрмийг мөрдөж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/10c9
10cc
Хойд Солонгос үл мэдэгдэх төрлийн пуужин харвалаа
Р.Төмөр, ikon.mn
05/14/2017 08:30:00
Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 05:27 цагт Хойд Солонгос үл мэдэгдэх төрлийн пуужинг Пёнган мужаас харвасан болохыг Өмнөд Солонгосын армийнхан мэдээлллээ. Баллистик төрлийнх байж болзошгүй пуужинг зүүн зүгт харваснаас хойш 30 минут орчмын дараа 700 километр зайнд Япон тэнгист унажээ. Унасан газар нь Японы усан хилийн гадна болохыг тус улсын засгийн газраас мэдээлсэн байна. Үүнээс өмнөх Хойд Солонгосын хоёр удаагийн пуужингийн туршилт нь амжилттай болж чадаагүй юм. Мөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин тангараг өргөснөөс хойш анхны пуужингийн туршилт болж байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ пуужингийн туршилттай холбогдуулан Пёньяны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн сард Өмнөд Солонгос Пёньяны пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд АНУ-ын THAAD системийг нутаг дэвсгэртээ суурилуулаад байгаа. Тэгвэл Японы засгийн газар мөн Америкийн Томахоук төрлийн пуужин харвагчийг нутагтаа байрлуулах гэж байгаа талаар өчигдөр хэвлэлүүд мэдээлээд байна. Өнгөрч буй долоо хоногийн эхээр Хятад улс Бохайн тэнгист шинэ пуужин туршсан нь Өмнөд Солонгост байрласан THAAD пуужингийн системийг устгах зорилготой зэвсэг байсан талаар хэвлэлүүд мөн мэдээлжээ. Ийнхүү Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг доройтуулсаар байна. Баасан гарагт Хойд Солонгос НҮБ-ыг өөрийнх нь эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаас өмнө шийдвэрээ эргэж харахыг уриалжээ. Хориг арга хэмжээ нэмж авахыг Вашингтон НҮБ-аас хүсээд байгаа юм. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/10cc
10cd
Майкрософт шинэ вирусны халдлагын эсрэг яаралтай арга хэмжээ авлаа
Р.Түвшин, iKon.mn
05/14/2017 09:00:00
Баасан гарагт дэлхий нийтийг хамарсан компьютерийн вирусны халдлага гарсны дараа Майкрософт компани яаралтай арга хэмжээ авсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй ховор үйл явдал боллоо. Учир нь Майкрософт дэмжлэг үзүүлэхээ зогсоод удаж байгаа Windows-ийн хувилбарууддаа зориулж аюулгүй байдлын нөхөөс гаргасан байна. Өмнө нь ийм алхам хийж байсан түүх байхгүй юм. Тухайлбал Windows XP системийн дэмжлэгийг Майкрософт гурван жилийн өмнөөс зогсоосон бол өчигдөр шинэ нөхөөс програмын шинэчлэл гаргажээ. Энэ нь WannaCry гэгдэх дэлхий даяар 100,000 гаруй компьютерийг хамраад байгаа мэдээлэл барьцаалж мөнгө нэхдэг вирусны эсрэг авсан арга хэмжээ юм. Malware Tech байгууллагын сүүлд мэдээлснээр дэлхий даяар 124,000 компьютер энэхүү вирусны халдлагад өртөөд байна. Майкрософт XP-ээс гадна Windows 8, Windows Server 2003 зэрэг хуучин системүүддээ зориулж аюулаас хамгаалах нөхөөс гаргажээ. Энэ оны эхээр Майкрософт вирусны эсрэг хамгаалалтын нөхөөс гаргасан ч хуучин, дэмжлэг өгөхөө зогсоосон системүүдийг хамруулаагүй байсан юм. Сүүлд авсан мэдээллээр Баасан гарагийн халдлагад өртөж барьцааны мөнгийг хамгийн ихээр төлсөн улс орнуудад ОХУ, Өмнөд Солонгос орж байгаа гэнэ. Шинэ вирус нь тухайн компьютерийн мэдээллийг кодлон түгжиж, $300-ыг биткоин дижитал валютаар өгөгдсөн хугацааны дотор төлсөн тохиолдолд буцааж сэргээж өгдөг юм. Британий эрүүл мэндийн байгууллагуудын бүх мэдээллийг барьцаалаад байгаа вирусны тараагчийг илрүүлэхээр Европын Кибер гэмт хэргийн төв ажиллаж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/10cd
10ce
Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн бие хамгаалагч олны анхаарлыг татаж эхэлжээ
Р.Төмөр, ikon.mn
05/14/2017 09:10:00
Хэдхэн хоногийн өмнө тангараг өргөж, ажилдаа ороод байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өмнөх ерөнхийлөгч нараас өөрөөр ажиллахаа эхнээсээ харуулж, Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа. Тэр зөвхөн дэмжигчдийнхээ төлөө бус, өөрт нь санал өгөөгүй 60 орчим хувийн сонгогчдын төлөө ажиллахаа амлаад байна. Тэгвэл хэдхэн хоногийн дотор ерөнхийлөгчөөс дутахааргүй олны анхаарлын төвд ороод байгаа хүн бол түүний бие хамгаалагч. Солонгос киноны од мэт царайлаг залуу Мүүн Жэ Иний ойролцоо байнга үзэгдэх болсон нь ерөнхийлөгчийн нэр хүндийг өргөхөд нэмэр болж байгааг сошиал ертөнцийнхөн хэлэлцэж эхэлжээ. Мөн зарим бүсгүйчүүд “хэрвээ шинэ ерөнхийлөгч рүү халдвал энэ залуутай нүүр тулах боломж гарах болов уу” хэмээн бичсэн нь Мүүн Жэ Иний аюулгүй байдалд нэр үл мэдэгдэх бие хамгаалагч нь сөргөөр нөлөөөлж болзошгүйг харуулж байна. Улс төрийн амьдрал нь сүүлийн хэдэн сард телевизийн цуврал кино шиг өрнөж байгаа Өмнөд Солонгост бие хамгаалагч залуу оролцсон шинэ анги эхлэх вий гэсэн болгоомжлолоо ч зарим интернэт хэрэглэгчид илэрхийлжээ. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/10ce
10cf
ЦУОШГ: Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө ХАЛНА
Г.Мөрөн, iKon.mn
05/14/2017 10:12:00
Гэрэл зургийг Mpa.mn Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хална гэж Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ. 2017 оны тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 17-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 17-18-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
https://ikon.mn/n/10cf
10cg
Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж, палентлогийн салбарт хамтран ажиллана
А.Төгөлдөр, iKon.mn
05/14/2017 11:27:00
“Бүс ба зам” олон улсын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 13-ны өдөр БНПУ-ын Ерөнхий сайд Беата Шидлотой уулзлаа. Монгол Улс нь НҮБ-ын байнгын бус гишүүний сонгуульд Польш улсыг дэмжсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд Беата Шидло онцлов. Монгол Улстай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаас гадна Монгол, Польш улсууд оюутан харилцан солилцох, Монголын их дээд сургуульд польш хэл заах хөтөлбөр хэрэгжүүлэх, палентлогийн салбарт хамтарч ажиллахад дэмжихийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүслээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Польшийн хөрөнгө оруулагчидтай хамт Европын технологи, стандарт орж ирэх учир дэмжинэ гээд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээх хэрэгтэйг гэв. Элчин сайдын яамаа нээснээр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү эрчимтэй хөгжих боломжтойг Монгол Улсын Ерөнхий сайд онцоллоо. Польшийн хөрөнгө оруулагчидтай хамт Европын технологи, стандарт орж ирэх учир дэмжинэ гээд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээх хэрэгтэй гэв. Элчин сайдын яамаа нээснээр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү эрчимтэй хөгжих боломжтойг Монгол Улсын Ерөнхий сайд онцоллоо. Уулзалтаар талууд Польшид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, соёл, боловсрол, палентлоги, нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Японы Либерал ардчилсан намын дара Тошихиро Никай тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Манай хоёр улс бол стратегийн түншүүд бөгөөд эдийн засгийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжих боломжтойг ноён Тошихиро Никай тэмдэглэв. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх, энэ хүрээнд Монголд зорчих Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/10cg
10ch
Уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөө: Гана ба Швед улс
Egule Capital
05/14/2017 11:49:00
Налайхын нүүрсний уурхай, 2016 Гэрэл зургийг MPA.mn Эдийн засгийн хөгжил болон байгаль орчны бохирдол нь хамаарал өндөртэй маргаантай сэдэвт тооцогддог. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд эдийн засгийн бүтэц нь өөрчлөгдөж, байгаль орчныг хамгаалах чиглэл рүү орсон байдаг. Харин хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг нь хөгжихийн хэрээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэх хандлагатай байдаг. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар нь байгаль орчинд үзүүлэх нөлөө бага бол харин уул уурхай, аж үйлдвэрлэл нь байгаль орчинг ихээр бохирдуулдаг. Иймд хөгжиж буй орнуудын хувьд голлон эдгээр хүнд үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн бүтэцтэй байдаг тул байгаль орчны бохирдолын асуудал хурцаар тавигддаг. Өндөр хөгжилтэй орнууд нь эсрэгээрээ хөнгөн үйлдвэрлэл суурилсан эдийн засгийн бүтэцтэйгээс гадна олон нийтээр байгаль орчны бохирдолд онцгой анхаарал хандуулдаг байна. Түүнчлэн эдийн засаг сайжрахын хэрээр байгаль орчныг хамгаалах сангууд бий болж судалгаа, шинжилгээ сайжирдаг. Төдий чинээгээр байгаль орчныг хамгаалах санхүүжилтүүд хийгдэж, эерэг үр дүнгүүд үзүүлсээр байна. Байгаль орчинг хамгийн ихээр бохирдуулдаг салбарын эхэнд уул уурхайн салбар орох нь ойлгомжтой. Тус салбарын эрэлтийг эрчим хүч, аж үйлдвэрлэлийн салбарууд их хэмжээгээр бий болгодог. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр өссөн нь уул уурхайн салбарын хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байна. Учир нь сэргээгдэх эрчим хүч нь нүүрснээс гаргаж авах эрчим хүчнээс үнэтэй хэвээр байгаа юм. АНУ-ын IEA байгууллагаас гаргасан таамгийн дагуу 2040 гэхэд эрчим хүчний хэрэглээ өнөөдрийн төвшнөөс даруй 1.5 дахин нэмэгдэх ажээ. Энэ нь уул уурхайн салбарын зайлшгүй өсөлтийг бий болгоно. Харин энэхүү өсөлтийг байгаль орчинд хэрхэн хамгийн бага хор хөнөөлтэйгээр бий болгох вэ гэдэг дэлхийн нийтийн асуулт болоод байгаа юм. Үүнд хөгжиж буй орны болон өндөр хөгжилтэй хоёр орныг сонгон авч, товч судалгааг явууллаа. Хөгжиж буй орноор Гана улсыг, харин өндөр хөгжилтэй орноор Швед улсыг сонгон авсан юм. Гана улс дахь уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл Хөгжиж буй орны жишээ болгон Гана улсын уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг харууллаа. (Albert K. Mensah, 2015)-ын судалсны дагуу Гана улсын уул уурхайн салбарын хөгжил нь байгаль орчинд хэд хэдэн сөрөг үр дүн авчирсан байна. Ажиглалтын аргаар хийсэн судалгааны үр дүнд Анкобра, Асесрий зэрэг ундны үндсэн эх үүсвэр болох гол, мөрөнг их хэмжээгээр бохирдсон болохыг тогтоожээ. Анкобра голын бохирдсон байдал, Гана улс 2014 он. Үүнд хамгийн ихээр бохирдолыг бий болгож байсан нь томоохон уул уурхайн компаниуд бус хувиараа ашигт малтмал олборлогч хүмүүс байжээ. Тэдгээр хүмүүс нь зориулалтын бус тоног төхөөрөмж ашиглаж байгаль орчинд ээлтэй бус сөрөг нөлөөллүүдийг үүсгэдэг аж. Хууль бус хувь хүн уурхайчид, Гана улс 2014 он Мөн уул уурхайн хөгжүүлэлт нь эко байгаль орчины системд ихээхэн сөргөөр нөлөөлжээ. Нанкаба, Асоампа, Аштавн, Бондаяе, Анкобра, Анфегиа зэрэг газар нутгуудад уул уурхайн олборлолтоос улбаалан зүлэг, ногоон ургамалгүй болов. Зүлэг, ногоон ургамалгүй болсон хэсэг, Гана улс 2014 он Тус улсын хөрсийг олборлолтын хийгдсний дараагаар судалж үзэхэд хөрсөн дэхь Nitrogen (N), Phosphorus (P), Potassium (K) их хэмжээгээр буурсан байна. Швед улс дахь уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө Швед улсад нийт 16 идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг томоохон уурхай байдаг ба 6000 гаруй хүн ажилладаг. Тухайн бүсийн төмрийн хүдрийн 91 хувь, зэсийн 9 хувь, алт, мөнгөний 39 хувийн нөөц нь Швед улсад байдаг. Уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь Швед улсад жил ирэх тутамд улам бүр буурсаар байгаа. Хэдий тийм боловч сөрөг нөлөөллийг бүрэн зогсоож чадахгүй байсаар байна. Тус улсад уул уурхайн олборлолтын болон хайгуулын эрхийг уул уурхайн байцаагчаас авдаг. Эдгээр эрх нь Шведийн уул уурхайн хуулийн дагуу олгогдоно. Мөн уул уурхайн хуулийн дагуу эрх авахад Шведийн байгаль орчны хуулийн зүйл заалтуудад харшлахгүй байх ёстой. Эдгээрээс гадна олон улсын шаардлагуудыг мөн адил хангасан байх шаардлагатай. 90-ээд оны сүүлээр уул уурхайн салбарын компаниуд тогтвортой хөгжлийн төлөөх ямар нэгэн арга хэмжээг авах ёстойг ойлгож, улмаар 9-н том уул уурхайн компани нь нийлж, дэлхийн уул уурхайн зөв зохистой үйл ажиллагааны зөвлөмж гаргах санаачлагыг эхлүүлсэн. Ингэснээр дэлхий даяар баримтлах тогтвортой хөгжлийн дүрмийн багцыг боловсруулж, салбарын бүхий л оролцогчдод тогтвортой хөгжил гэж юу болохыг ойлгуулахад томоохон дэмжлэг болж чадсан. Гэхдээ тус дүрмүүд нь байгаль орчныг хамгаалах тийм ч практикал зөвлөмж болж чадаагүй юм. 2013 онд Швед улс, Европын уул уурхайн салбарын хамгийн том тоглогч хэвээр байх зорилт дэвшүүлсэн. Үүнд 5-н стратегийг баримтлахаар шийдвэрлэсний нэг нь судалгаа шинжилгээг өндөр төвшинд хийж гүйцэтгэж үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэхийг зорьжээ. Ингэснээр уул, уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад дэмжлэг болсон аж. Үүний үр дүнд байгаль орчины нөлөөллийг маш нарийн тооцсон олон судалгааний ажлууд хийгдсээр байгаа юм. Олон тооны их судалгааны үр дүнд Швед улс нь дэлхийд далд уурхайн технологиор тэргүүлдэг болж чадсан байна. 2025 он гэхэд Швед улс нь уул уурхайн салбарын гарцаа гурав дахин нэмэгдүүлэх, тус салбарт 50,000 ажлын байр шинээр бий болгохоор зорин ажиллаж байна. Үүний зэрэгцээ судалгаа шинжилгээ, байгаль орчинд ээлтэй байдлыг хамгийн чухалд тооцож байгаа юм.
https://ikon.mn/n/10ch
10ci
ВИДЕО: Чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
ikon.mn
05/14/2017 14:06:00
Таргалалт, амьдралын буруу хэвшил,хөдөлгөөний дутагдал, буруу хоололт зэрэг маш олон шалтгаанаар үүсдэг өвчний нэг нь чихрийн шижин. Сүүлийн үед чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо ч нэмэгдэж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Бараг л айл бүрт энэ өвчнөөр шаналсан, энэ өвчний эрсдэлтэй хүн байдаг гэвэл хэтрүүлэг болохгүй. Чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлэх, нэгэнт өвдсөн бол ямар дэглэм барих, хэрхэн эмчлэх, зэрэг зөвлөгөөг HEDU.MN-ийн зочин Дотрын зөвлөх эмч Ж.Сувд өгч байна. ШУУД ҮЗЭХ: Та асуух зүйлээ https://www.facebook.com/Hedumn-234804530193582/ хаягаар асуултаа илгээгээд хариултаа авах боломжтой.
https://ikon.mn/n/10ci
10cj
ФОТО: МАХН-ын дэмжигчид СЕХ-ны гадаа жагсаж байна
Г.Мөрөн, iKon.mn
05/14/2017 12:59:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчид өнгөрсөн долоо хоног материалаа бүрдүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Материалыг хуульд заасны дагуу шалган, нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцэж байгаа юм. МАХН-ын дэмжигчид хуралд оролцож, байдлыг ажиглан, хэрэв шаардлагатай бол өөрсдийн байр суурийг илэрхийлэх саналтай байгаа ажээ. З.Баянсэлэнгэ "Ийм нөхцөлд СЕХ шударга шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж байна. Бид хуралдаандаа оролцож, байр сууриа илэрхийлж, асууж тодруулах зүйлээ тодруулж, нээлттэй зохион байгуулах бүрэн боломжтой. Нэр дэвшигч нарыг оролцуулан хуралдаж яагаад болохгүй гэж" гэв. Фото Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/10cj
10ck
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагарад нартай уулзлаа
Г.Мөрөн, iKon.mn
05/14/2017 14:45:00
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-д хийж буй айлчлалаа өндөрлөж, тус улсад болж байгаа “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гаргасан “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд хүрэлцэн ирээд байгаа юм. Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттэрэш нар үг хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулганы Удирдагч нарын уулзалтад үг хэлэхээс гадна түүнийг дагалдан яваа салбарын сайд нар салбар хуралдаанд оролцох юм. Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай албан уулзалтууд хийж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбекийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф болон ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/10ck
10cl
Х.Баттулга, М.Энхболд нар Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор өрсөлдөхөөр боллоо
Г.Мөрөн, iKon.mn
05/14/2017 19:24:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн шийдвэр гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Миеэгомбын Энхболдыг, Ардчилсан Намаас нэрийг нь дэвшүүлсэн Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг тэдэнд олгохоор тогтсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, Ардчилсан нам нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг тавдугаар сарын 11-ний өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн юм.
https://ikon.mn/n/10cl
10cm
Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахаас татгалзжээ
А.Төгөлдөр, iKon.mn
05/14/2017 19:32:00
Гэрэл зургийг Mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэж авах эсэхийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь, Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон, Сонгуулийн тухай хуульд “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. ​Тодруулбал, тэрбээр 2013 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны аравдугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг холбогдох байгууллага тодорхойлжээ. Ийнхүү Н.Энхбаярыг Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан байна.
https://ikon.mn/n/10cm
10cn
ЭМГЭНЭЛ
ikon.mn
05/15/2017 08:29:00
Татварын Ерөнхий Газрын дарга Лувсандашийн Зориг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад өвчний улмаас зуурдаар таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгчид, хамт олон бидэндээ төдийгүй Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар, татварын албанд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Л.Зориг 1957 онд Улаанбаатар хотод төрсөн, 1976-1981 онд Донецкийн Улсын Их сургуульд суралцаж эдийн засагч-кибернетикч мэргэжлээр дүүргэж, 1999-2000 онд МУИС-д суралцаж эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан. Л.Зориг 1981-1988 онд Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, секторын эрхлэгч, хэлтсийн дарга зэрэг албыг хашиж ажилласнаас эхлэн Монгол Улсын эдийн засгийн төв байгууллагуудад хэлтэс, газрын дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх, УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх, Татварын Ерөнхий Газрын дарга зэрэг хариуцлагатай ажлыг 36 жил тасралтгүй хашиж иржээ. Л.Зориг төрийн захиргааны төв болон санхүү, эдийн засгийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн албаны чиг үүргээ үнэнч шударга, идэвхи санаачилга, үр бүтээлтэй зохион байгуулж гүйцэтгэдэг төрийн захиргааны тэргүүний удирдах ажилтан байлаа. Тэрбээр 2000-2008 он болон 2016 оноос өнөөг хүртэл Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллахдаа татварын хуулиудыг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээ, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх үндсэн дээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх ажилд хамт олноо чадварлаг зохион байгуулж удирдан ажилласны үр дүнд татварын орлогын төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж ажилласан юм. Л.Зориг татварын хуулиудыг шинэчлэн батлуулж хэрэгжүүлэх, татварын албадын материаллаг баазыг бэхжүүлэх, хамт олны нийгмийн асуудлыг шийдэх, татварын байцаагчдын мэргэшлийг дээшлүүлэх зэрэг олон чухал асуудалд ихээхэн анхаарал хандуулж үр дүнд хүргэсэн билээ. Тэрбээр ажилсаг зарчимч, ухаалаг, хүнлэг, төлөв даруу, нөхөрсөг зантай хамт олны хүндэтгэлийг хүлээсэн удирдагч, хамтран зүтгэгч байсан нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Л.Зоригийн төрд ажилласан хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлж төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас одон” медалиудаар шагнагдаж байжээ. Монгол төрийн шилдэг түшээ, чадварлаг удирдах ажилтан бид бүхний хамтран зүтгэгч Л.Зориг таалал төгсөж хамт олноо орхин одсонд Монголын татварын алба гүнээ ЭМГЭНЭН гашуудаж байна. МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБА
https://ikon.mn/n/10cn
10co
ВИДЕО: В.Путин Ши Жиньпинийг хүлээх зуураа төгөлдөр хуур тогложээ
Р.Төмөр, ikon.mn
05/15/2017 08:27:00
Оросын төрийн тэргүүн Хятадад болж байгаа “Нэг бүс, Нэг зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. Тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болох энэ уулзалтад Хятад улс орчин үеийн Торгоны зам гэгдэж байгаа аварга том төсөлдөө хамтран оролцох улсуудын тэргүүнүүдийг урьжээ. Тэгвэл өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар хүндэт зочдын танхимд хүлээж байх зуураа төгөлдөр хуур тоглож амжсан байна. Тэр энэ үеэр Оросын хөгжмийн зохиолчдын хоёр аяыг тогложээ. Vladimir #Putin visits residence of Xi #Jinping and plays piano pic.twitter.com/s0kStImKft — ГК РФ в Женеве (@RusConsulGen) May 14, 2017 Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Путин бас Сочи хотод сонирхогчдын хоккейн тэмцээнд оролцож долоон гоол хийсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв. Жүдо барилддаг, морь унаж ан хийдэг, далайн ёроолд шумбадаг Оросын ерөнхийлөгч олон талын авьяастай удирдагч гэдгээрээ дэлхийд алдартай юм. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/10co
10cp
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулна
Б.УЧРАЛ, iKon.mn
05/15/2017 08:58:00
Континeнтал зочид буудлын хурлын танхимд 09:00 цагт “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах" талаар мэргэжлийн байгууллагуудын уулзалт болно. Гуравдугаар сургууль дээр 10:00 цагт Монголын анхны тусгай сургууль болох 25-р тусгай дунд сургуулийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан нээлттэй хаалганы өдөр болно. Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Мэдээлэл, технологийн үндэсний паркт 11:00 цагт Мэдээлэл технологийн салбарын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван том шалгалтын нэг болох TOPCIT шалгалтыг Монгол Улс анх удаа албан ёсоор авах эрхтэй боллоо. Шалгалтын нээлт өнөөдөр болно. ЗГ-ын III байрны 204 тоот /ҮСХ/ 11:00 цагт Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны 4-р сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Монгол ньюс мэдээллийн төвд 11:00 цагт Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран гурав дахь удаа "Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэнг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус хурал, үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал өнөөдөр болно. 11.30 цагт “Лакшири хаус энд рийл эстэйт”, “Хос багана” ХХК-ийн холбогдох орон сууцанд захиалга өгч хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандлаа. Тус компаниуд иргэдэд 7 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж. 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарын оффшорын талаар АТОЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун мэдэгдэл хийнэ.
https://ikon.mn/n/10cp
10cq
Хойд Солонгос пуужингийн туршилтыг амжилттай болсноо зарлалаа
Р.Төмөр, ikon.mn
05/15/2017 08:51:00
Ням гарагийн өглөө Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн юм. Тэгвэл энэ өдрийнхөө орой Пёньян мэдэгдэл гаргаж, пуужингийн туршилт нь амжилттай болсноо зарлажээ. Тус улсын төрийн төв хэвлэл мэдээлэхдээ “дунд тусгалын газар-газар ангиллын шинэ пуужинг Ким Жон Уны удирдлага дор амжилттай туршиж чадлаа” гэсэн байна. Мөн “цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай пуужингийн техникийн үзүүлэлтүүдийг шалгахын тулд хөрш орнуудын аюулгүй байдлыг бодолцон хамгийн дээд өнцгөөр харвасан” гэж мэдэгдэлд өгүүлжээ. Харвасан пуужин нь төлөвлөсөн ёсоор тойрог зам үүсгэн 2,111.5 километрийн өндөрт хүрч, 787 километрийн зайнд усанд байсан байг яг оносон гэсэн байна. Өмнөд Солонгосын тал бас өмнө нь Пёньяны пуужинг 700 орчим километр зам туулж, Японы тэнгисийн усанд унасан гэж мэдээлж байв. Хойд Солонгосын пуужингийн өмнөх хоёр туршилт амжилтгүй болж байсан юм. Мөн энэ удаагийн туршилт нь Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ажилдаа орсноос дөрөв хоногийн дараа хийгдсэнээрээ онцлог юм. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/10cq
10cr
Прокурорын харцанд хүлүүлэх цаг ирлээ
Р.Саруул
05/15/2017 08:54:00
-Эрүүгийн болон зөрчлийн хууль нь хүний эрхийг дордуулсан уу, дээрдүүлсэн үү- Cap гаруйн өмнө ТВ, сонинууд нийтлэл, нэвтрүүлгээ хааж, “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэж хардах эрхээ хамгаалахыг оролдсон. Энэ нь ойрын үед нийгмийг хоёр хуваагаад буй Зөрчлийн тухай хуультай холбоотой. Гэвч дотоодын хянан шийдвэрлэх ажиллагааны эргэлзээгүй байдалд үл итгэсэн олон нийтийн эсэргүүцэл уг хуулийн ноцтой заалтыг санаачлагч Б.Гарамжав гишүүн оруулсан саналаа татсан юм. Харамсалтай нь энэхүү ноцтой, ноотой заалт буюу иргэд, олон нийтийн хардах эрхийн боолт болох торгууль, шийтгэлийн заалт өнгө төрхөө өөрчлөөд өөр байдалтайгаар эргэн ирж ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр болчихлоо. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хууль эгэл иргэдэд онц халтайгаар батлагдаж, Монгол Улсын хуулийн жагсаалтад албан ёсоор орчихлоо гэсэн үг юм. Уг хуулийг Хууль зүйн байнгын хорооноос танилцуулсан санал дүгнэлтэд үндэслэн баталсан. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан ба гишүүдийн дийлэнх олонхын саналаар баталсан явдал юм. Хэдийгээр дийлэнх олонх гэж байгаа ч энэ хуулийн заалтад санал зөрөлдөөн үүссэн ба хатуухан шүүмжлэл ч олон гарсан. Гэсэн ч Зөрчлийн тухай хууль жирийм олныг хамгаалах биш хашраах байдлаар батлагдсанд олон нийт эгдүүцсэн төдийгүй УИХ-ын зарим гишүүн ч бухимдалтай байгаагаа илэрхийлж байв. Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд төрийн албаны элдэв асуудлыг хаацайлсан заалтууд өө сэвээ ч нуулгүй, тод томруунаар орсон байгаа. Ямар ч гэсэн, жирийн иргэн 300 мянган төгрөгөөс дээш хэмжээний хохирлыг бусдад учруулсан тохиолдолд шийтгүүлэх бол төрийн албан хаагч 10 саяас дээш хэмжээний төгрөгтэй тэнцэх хөрөнгө зувчуулсан, ашигласан, шамшигдуулсан байж гэмээнэ л хуулийн дагуу эрүү үүсэх нөхцөл үүсэх аж. Ард иргэдэд хамааралтайг нь хүндрүүлээд, төрийн алба, эрх мэдэлтэй холбоотойг нь 10 саяаас дээш бол хөнгөрүүлэв УИХ-ын гишүүн М.Билэгт энэ талаар “Нямбаатар аа, асуудалд хэтэрхий дураараа хандаад байгаа юм биш үү. Яагаад ард иргэдэд хамааралтайг нь хүндрүүлээд, төрийн алба, эрх мэдэлтэй холбоотойг нь 10 саяаас дээш бол хөнгөрүүлээд байгаа юм. Нямбаатар энэ хуулийг хурдан баталж, нийгмийн эмх замбараагүй байдлыг засах хэрэгтэй гэж байна. Нийгмийн эмх замбараагүй байдлыг ард иргэд бий болгоогүй. Өнөөдөр ард иргэд төрийг хариуцлагатай болохыг шаардаж байна. Гэтэл чи хуульД байхгүй заалтыг оруулж ирээд байх юм. Төрийн албан тушаалтан бол 10 саяас дээш төгрөг завшсан эрүү үүснэ харин иргэн бол 300 мянган төгрөг эрүү үүснэ гэж байна. Өнөөдөр авлигаас төрийг дампууруулсан. Ард иргэдийг цалингүй болгосон. Дэлхийн хэмжээнд төрийн албаны сахилга батгүйг илчилчхээд ийм хууль баталж болохгүй Х.Нямбаатар аа” гэсэн юм. Зөрчлийн хууль дахь торгуулийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ биш нэгжээр тодорхойлжээ Ерөнхийдөө Зөрчлийн тухай хууль туйлын өргөн хүрээг хамарсан мэт агуулгатай. Учир нь энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай болон өөр бусад холбогдох 220 гаруй хуулийн хэм хэмжээг хамруулсан гэдгээрээ их л дэвшилтэй болсон гэж санаачлагчид нь магтаад байгаа. Хамгийн гол нь Зөрчлийн тухай хуульд ард иргэдийн амьдрал ахуйд маш ойр заалтууд байгаа нь хянаж, шийдвэрлэх тогтолцоо нь маш тогтворгүй, асуудал ихтэй Монгол Улсын жирийн олонд халтайгаар тусах нь тодорхой гэдгийг хуульч, судлаач, хүний эрхийн мэргэжилтнүүд онцолсоор байна. Дээрээс нь Зөрчлийн хууль дахь торгуулийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ биш нэгжээр тодорхойлжээ. Тэгэхдээ нэг нэгжийг 1,000 төгрөгтэй дүйцүүлэн мөрдүүлэхээр тусгасан. Ингээд бодохоор хэлэлцэх асуудлуудын дэс дарааллыг дайран байж оруулж, яаран сандран баталсан энэ хуулийн цаад зорилго нь юу байв. УИХ дахь АН-ын бүлгийнхэн Зөрчлийн тухай хуулийг Монгол дахь хүний эрхийн ухралт гэж үзсэн. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиас болоод зайлшгүй Эрүүгийн хуулиар шийдэх ёстой маш ноцтой асуудлуудыг одоо захиргааны хэргээр шийтгэхээс өөр аргагүйд хүрч байгаа ажээ. Тухайлбал, Зөрчлийн хуулиар шийтгэгдэн торгууль төлөх ёстой болсон атал гүйцэтгэхгүй байвал баривчлахаар заажээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн мөнгөтэй этгээд хууль зөрчсөн ч шийтгэлийг мөнгөөр дүйцүүлэн хүлээчихвэл асуудалгүй гэнэ. Харин ядуу хүн бол өчиггүй баривчлагдах аж. Хамгийн ноцтой нь, хар тамхитай холбоотой асуудлууд өмнө нь Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хүнд гэмт хэрэг болдог байсан бол одоо зүгээр нэг зөрчил төдий болж байна. Тэгэхээр энэ хууль яах аргагүй жирийн иргэдэд халтай хэр нь мөнгөтэй, төрийн албанд шургалсан этгээдүүдийн хувьд хамгаалалт болчихсон нь тодорхой юм. Угаасаа прокурор Зөрчлийн хуулийг хянах учраас хэн дуртай нь бусдыг хэлмэгдүүлж, эрхийг нь хязгаарлаж, авлига нэхэж, барьцаанд оруулах боломжтой болно гэсэн үг. Бидэнд ямар зам үлдэв ээ. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд эхэлчихвэл хэн нэгэн иргэн хардах эрхээ эдэлснийхээ төлөө хоёр саяас хорин сая төгрөгөөр торгуулж, хэрвээ төлөхгүй бол хоригдох ёстой боллоо. Ямартай ч прокурорын эрх хэмжээлшгүй байдлаар хэрэгжиж, албан тушаалтнууд иргэнийг харцаараа хөдөлгөх цаг ирчихлээ, манай ардчилсан улсад.
https://ikon.mn/n/10cr
10cs
Арчлахгүй байж мод тарьж яана аа
Н.Батзаяа, Монголын мэдээ
05/15/2017 09:01:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улс бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд 10 сая гаруй мод суулгасан байх юм. 10 мянга ч биш 10 сая гаруй мод гээд боддоо. Ингээд бодохоор нийслэл хот маань аль хэдийнээ модондоо дарагдчихсан, багахан хэмжээний ойн төгөл дундах хот болчихсон байхаар. Гэвч монголчууд мод тарих үндэсний өдрөө “мод суулгах” үндэсний өдөр гээд ойлгочихсон гэхэд хатуудахгүй. Тиймээс л “тарьсан” 10 гаруй сая мод нь одоо болтол нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байгаа хэрэг. Арга ч үгүй биз. Суулгачхаад дараа нь арчилж , ургуулахгүй байгаа юм чинь. Үүнийг дагаад мод тарих нэрийдлээр бусдын ухаж бэлтгэсэн нүхэнд мод суулгачхаад түүнийгээ “Би мод тарьсан. Буян хийсэн” хэмээн зураг, хөргөө авхуулан шоу хийгчид ч олширчээ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд энэ төрлийн үйл ажиллагаанд оролцож, нэг мод суулгаснаа мод тариад ургуулчихсан хүн шиг санаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, шоу хийх юм. Ингээд хэлэхээр “Ард иргэдийг мод тарих үйлсэд уриалахын тулд” хэмээн өөрсдийгөө зөвтгөж, алдаагаа хаацайлах биз. Гэхдээ та нар ажлаа хангалттай сайн хийлээ. Ард иргэд бүгд л мод тарихыг хичээж, суулгадаг болсон. Одоо харин шоугаа багасгаад суулгасан модоо өөрсдөө чадахгүй юм гэхэд мэргэжлийн хүнд нь мөнгийг нь өгөөд ургуулахын төлөө ажилламаар байгаа юм. “Мод тарих нь нэг өдөр тарьж, мянган өдөр арчилахын нэр юм” гэдэг үг байдаг шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс даяар үндэсний мод тарих өдөр тохиолоо. Энэхүү өдрөө үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн нь ч хүн бүхний нүдэнд ил. Цахим ертөнцөд чих тавихад мод тариагүй хүн үгүй юм байх аа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2,000 мод тарилаа. Баянзүрхчүүд 1,379 мод тарьсан л сурагтай. Олимпын баг тамирчдын эхлүүлсэн төсөлд 1,000 мод тарьсан л гэнэ. Дээрх гуравхан жишээнээс харахад, манай улсын мод 4,379-өөр нэмэгдлээ. Мөн элчин сайдуудыг мод тарихад уриалж, цөлжилтийн эсрэг тэднийг нэгтгэж чадсан нь хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл байв. Энэ мэтчилэн мод тарих аян 21 аймаг, есөн дүүрэгт үргэлжилж буй. Бид найман жилд 10 сая 100 мянган мод тарьсан гэвэл ирэх найман жилд энэ тоо 20 сая 200 мянга болж нэмэгдэх нь. Гэхдээ суулгасан мод болгоноо өдөр бүр арчилж, ургуулаад байвал шүү дээ. Өдөр бүр биш юм гэхэд нэг хүн суулгасан модондоо долоо хоногт гэр бүлээрээ ирээд байвал жинхэнэ “мод тарих” өдрийн утга гарах учиртай. Үгүй юм аа гэхэд тарьсан модоо хэсэг хэсгээр нь мод арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хариуцуулж байвал дээрсэн. Манай улс 2012 оноос хойш жилд 2-5 тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн ажилд төсөвлөж эхэлжээ. Харин дээрх санхүүжилтийн тал хувийг нь мод тарих ажилд зарцуулдаг гэх. Таван тэрбумын тал нь 2.5 тэрбум төгрөг болно. Тэгвэл сайд, дарга нар, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвхөн “мод тарьсан” гэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн хараанд өртөхийн тулд жил бүр дээрх хэмжээний мөнгөөр шоу хийж байна гэсэн үг. Найман жилд 20 гаруй тэрбум төгрөгөөр шоу хийнэ гэдэг арай л дэндүү юм. Мод суулгачхаад л “Би мод тарьчихлаа” хэмээн зургаа авхуулахыг Монгол Улсын найман настай балчраас наян настай буурал ч хангалттай хийж чадахаар болчихлоо. Тиймээс улс орон, хойч ирээдүйтэй холбоотой асуудлаар шоу хийхээ болиод суулгасан ганц бутаа арчилж, ургуулаад мод болгох талаар анхаараач гэж хүсье. Арчилж чадахгүй бол чаддаг нэгнийх нь ажилд 10 мянган төгрөг хандивлачихвал тэр ч бас буян шүү дээ.
https://ikon.mn/n/10cs
10ct
МАН, АН-ын нэр дэвшигчид шалгуурт тэнцэж, МАХН бүдрэв
Б.Өнөртогтох
05/15/2017 09:24:00
Гэрэл зургийг Mpa.mn Ардчилсан Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль тун удахгүй болно. Парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчдээ тодруулж, хуулийн хүрээнд буюу өнгөрөгч пүрэв гарагт бичиг баримтыг нь СЕХ-нд хүлээлгэн өгсөн билээ. СЕХ хуулийн хүрээнд 14-ны дотор багтаж, нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ мэдэгдэх учиртай. Тэр ч ёсоор өчигдөр буюу амралтын өдрөөр хуралдаж шийдвэрээ гаргасан юм. Гэхдээ албан ёсны шийдвэрээ ажлын өдөр буюу өнөөдөр танилцуулах бололтой. Төрийн байгууллагын үйл ажиллагаа амралтын өдрөөс үл хамаарч хуулийн хүрээнд шийдвэрээ гаргадаг гэдгийг тэд харуулж чадлаа. СЕХ нэр дэвшигчдээс ирүүлсэн 17 хуудас бичиг баримттай нэг бүрчлэн танилцаад АН- ын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нарыг хууль зөрчөөгүй хэмээн бүртгэж авсан нь тодорхой боллоо. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигч М.Энхболдыг бүртгэсэн 21 дугаар тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсгийг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсүгэй гэсэн тушаал гаргажээ. Харин Х.Баттулга нэр дэвшигчийг бүртгэсэн 22 дугаар тогтоолд мөн л дээрх хуулийн зүйл заалтад үндэслэн “Сонгуулийн хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэхийг олгох нь зүйтэй” хэмээжээ. СЕХ-ны нэр дэвшүүлэх тухай хариу эцэслэн гарч, үнэмлэх олгох шийдвэр гарснаар нэр дэвшигчид албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болж байна гэсэн үг. МАН, АН нэр дэвшигчид шалгуурт тэнцэж, МАХН бүдрэв. Хэдийгээр нам дундаасаа нэг хүнийг сонгон нэр дэвшүүлж, СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэж өгсөн ч хуульд заасан шалгуурыг хангаагүй бол буцаах эрх нь Сонгуулийн Ерөнхий хороонд бий. Тэр тохиолдолд улс төрийн намууд дахин хуралдаж шалгуурт нийцсэн улстөрчийг хуульд заасан эцсийн хугацаа буюу энэ сарын 17-ны дотор амжиж тодруулах учиртай юм. Харин хоёр том намын өрсөлдөгчид хуулийн шаардлагыг хангасан учраас ийнхүү “тулаанд” албан ёсоор оролцох эрхээ авч чадлаа. Н.Энхбаяр шалгуурт бүдэрчээ Харин МАХН-ын дарга Н.Энхбаярт татгалзсан хариу өгчээ. Татгалзсан шалтгаанаа тэд хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. / ЦЕГ-ын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа энэ оны наймдугаар сарын 2-нд дуусна/ Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй гэж үзжээ. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзжээ. Харин жагсаал цуглаан хийгээд байсан намын гишүүд нь намын даргад нь татгалзсан санал өгсөнтэй холбогдуулж өлсгөлөн зарлах тухай асуудлаар өчигдөр намынхаа байранд хуралдсан аж. МАХН-ынхан үймээн тарилаа Амралтын өдрөөр хуралдсан ч СЕХ-ны нэр дэвшигчийг баталгаажуулах хуралдаан тун ч дуулиан шуугиантай болов. Ажлын бус амралтын өдрийг тааруулж хуралдсан нь төрийн хуулийг үл тоож, хор найруулах гэсэн башир арга хэмээн хардаж буйгаа МАХН- ынхан илэрхийлсэн. Улмаар намын даргаа ялтай байхаас үл хамаарч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх чин хүслээр СЕХ-ны байранд хүч түрэн дайрч орж, үймээн үүсгэлээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид хэдхэн ахмадуудаас болж, амралтын бүтэн өдрөөрөө өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан гэхэд хэтийдэхгүй. Уг нь МАХН-ынхан хуулиа мэддэг, хүндэлдэг байсан бол төрийн албан хаагчдыг үл тоож, төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох гэж улайрахгүй байлаа. Тэд бичиг баримтаа хүлээлгэн өгснийхөө маргаашнаас эхлэн СЕХ-ны үүдэнд жагсч цуглаж, намын даргыгаа бүртгэхийг шаардаж эхэлсэн юм. Хуулийн дагуу шийдвэр гаргахыг хүлээхгүйгээр жагсч тэмцэж эхэлсэн нь ч асуудалтай. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх оролдого хийсэн гэхэд буруудахгүй. Н.Энхбаярын хувьд өмнө нь ял эдэлж байсан нь худлаа биш. Хэдийгээр өршөөлд хамрагдсан ч ялтай байх хугацаа нь дуусаагүй гэдгийг хууль хяналтын байгууллага удаа дараа мэдэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд ял эдэлж байсан хүн Төрийн тэргүүний болон бүх шатны сонгуульд өрсөлдөж болохгүй хэмээн тод томруунаар заагаад өгчихсөн учраас тэд хуулиа л дагаж мөрдсөн хэрэг. Гэтэл ахмадууд голдуу оролцсон МАХН-ыг жагсагчид цагдаа нарыг зүй бусаар доромжилж, намын даргыгаа бүртгэсэн эсэх шийдвэрийг шууд гаргаж өг хэмээн давшлав. Мөн намын даргатайгаа хамт СЕХ-ны албан ёсны хурал руу орно хэмээн үймээн дэгдээж, хүчний байгууллагын эсэргүүцэлтэй тулгарлаа. СЕХ-ны хуралд намын дарга Н.Энхбаяр оролцож, өөрийгөө өмгөөлөн тайлбар хийсэн юм. Гэхдээ шийдвэр гаргагч нь СЕХ биш учраас Үндсэн хуулиа дагаж ялтай хүнийг нэр дэвшүүлсэнгүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн МАН, АН нэр дэвшигчдийн дунд өрнөх нь тодорхой болж байна. Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн ийнхүү албан ёсоор эхэллээ. МАХН өөр хүнийг нэр дэвшүүлэх үү, эсвэл... Нэр дэвшигчид хуулийн шалгуур хангасан, хангаагүйг албан ёсоор баталгаажуулсан тогтоол гарсны дараа МАХН-ынхан хэчнээн эсэргүүцэл тэмцэл өрнүүлээд ч нэмэр болохгүй. Н.Энхбаяр шалгуур хангаагүй л бол өлсгөлөн зарлаж, шүгэл үлээгээд ч төрийн хуулийг өөрчлөх боломжгүй билээ. Үүнийг МАХН-ын туршлагатай, ахмад улстөрчид мэдэж буй. Үнэхээр л тэд шударга ёсыг мөрддөг, хуулиа дээдэлдэг бол төрийн байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх нь ард түмнээ хүндэлж буй нэг хэлбэр болох билээ. МАХН-ынханд энэ сарын 17-ноос өмнө шалгуурт нийцсэн өөр нэгнийг нэр дэвшүүлэх боломж бий. Эс бөгөөс хоёр том намын аль нэг нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцох боломж ч бас байгаа. Тэд ямар шийдвэр гаргах нь өнөөдөр тодорхой болно. Улмаар эцсийн хугацаа буюу 17-ныг хүртэл тэд ямар улс төр хийхийг хүлээх л үлдлээ.
https://ikon.mn/n/10ct
10cu
WANNACRY буюу компьютерийн хамгийн том луйвар
Э.Мөнхзаяа
05/15/2017 09:16:00
-Луйврын энэхүү программ энэ сарын 12-нд дэлхий дахинд хэдэн арван мянган компьютерийг ажиллагаагүй болжээ. Үүн дотор төрийн байгууллага, томоохон компаниудын компьютер олон байна- Ямар вирус вэ? Wannacry (WCry, WannaCryptor нэрээр ч бий) луйврын программ нь хэрэглэгчдийн файлуудыг шифрлэх замаар цаашид ашиглагдахааргүй болгодог вирус юм. Файлуудаа сэргээе гэвэл биткойноор 300, эсвэл 600 ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлөх шаардлагатай. Энэхүү вирусийг бүтээсэн гэмт этгээдүүд энэ сарын 15 гэхэд төлбөрийнхөө хэмжээг хоёр дахин нэмж, 19-нд компьютерийг дахин ашиглах аргагүй болгоно гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн тэд ядуу хэрэглэгчдэд зориулсан “үнэгүй арга хэмжээ”-г ч амласан байна. Гэмт этгээдүүдтэй программаараа шууд холбогдож болох аж. Вируст хэн өртсөн бэ? "Касперскийн лаборатори” дэлхийн 74 орны 45 мянган хэрэглэгч халдлагад орсныг бүртгэжээ. Ялангуяа Орост халдвар тараах гэсэн оролдлого илүүтэй бүртгэгдсэн байна. “Avast" компанийн ажилтан Якуб Кроустек “Твиттер” хуудсаараа дамжуулан дэлхий дахинд доод тал нь 36 мянган халдвар тэмдэглэгдсэн, тэдний олонх нь Орос, Украин, Тайванд бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Орост л гэхэд “Сбербанк”, “Мегафон”, ДХЯ вируст өртжээ. Британид улсын эмнэлгүүд өртсөн бол Испанид “Telefonica" харилцаа холбооны компани вируст автжээ. “Шинэ вирус тамын хурдтайгаар тархаж байна" хэмээн “MalwareHunterTeam’’-ийн судлаачид мэдээлж байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг ямар холбоотой вэ? Хакерууд халдлагадаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн анхлан боловсруулсан “EternalBlue" программыг өөрчлөн ашиглажээ. Уг программыг “The Shadow Brokers"-biH хакерууд өнгөрсөн оны наймдугаар сард “Equation Group’’-ын хакеруудаас хулгайлан авсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард энэ талаараа зарласан юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг “Equation Group’’-тэй холбоотой тухай “WikiLeaks”-T бичиж байв. Харин “Касперскийн лаборатори" “Equation Group’’-ын төхөөрөмжийг “Stuxnet" компьютерийн өттэй төстэй болохыг тэмдэглэжээ. “New York Times’’-ын мэдээлснээр энэхүү ерийг Америк, Израилийн төр засаг Ираны цөмийн хөтөлбөр рүү халдахад ашиглаж байжээ. Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден Үндэсний аюулгүй байдлын агентлагийГ халдлагад дам байдлаар холбоотой байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. “Америкийн программ хангамжийн эсрэг хэрэглэх төхөөрөмж бүтээх гэсэн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн шийдвэр эцэстээ эмнэлгийн өвчтөнүүдийн амь насанд аюул заналхийлж байна” хэмээн “Твиттер”-тээ бичжээ. Үндэсний аюулгүй байдлын агентлаг энэхүү мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй ч АНУ-ын ДХЯ-наас WannaCry-гийн вирусийн нөхцөл байдлыг мэдээлж, үүнийг иргэний болон төрийн сүлжээнд ноцтой үр дагавар учруулахаас сэргийлсэн арга хэмжээ авахаар ажиллаж байна гэжээ. Гэмт этгээдүүд ХЭДИЙ хэр МӨНГӨ ОЛСОН бэ? Гэмт этгээдүүд мөнгө цуглуулахдаа биткойны доод тал нь дөрвөн хэтэвч нээн ашиглаж байна. Ганц хоногийн дотор хэрэглэгчид долоогоос илүү биткойн буюу 12 мянган ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө шилжүүлжээ. Хэрэглэгчид мөнгө нь өсөх вий хэмээн эмээсэндээ аль болох хурдан шилжүүлж байгаа аж. Энэ бол луйврын программын түүхэн хамгийн том халдлага болоод байгаа юм. Хэрхэн ажилладаг вэ? Уг вирус нь “Microsoft ’’ компанийн энэ оны гуравдугаар сард хаасан “Windows” үйдлийн системийг хамгийн ихээр гэмтээж байна. Харин системээ шинэчилсэн хүмүүст вирус онцын аюул учруулахгүй. Гэвч ихэнх хэрэглэгч байгууллагууд компьютерийн автомат шинэчлэлийг хаачихдаг аж,. Одоогийн байдлаар“WannaCry’’-ийн эсрэг программ зохиогдоогүй байна. Хэрхэн хамгаалах вэ? Луйврын программ ихэвчлэн цахим шуудангаар тараадаг баримтуудаар дамжуулан тараагддаг. “WannaCry’’-гийн дамжуулагч файлын нэр юу гэдэг нэртэй болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. “Windows’’-ийн тохирох шинэчлэлийг хийснээр халдвараас бүрэн хамгаалах боломжтой аж.
https://ikon.mn/n/10cu
10cv
Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийг “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна
Монголын мэдээ
05/15/2017 09:43:00
Гэрэл зургийг mpa.mn Тендерт оролцогч аж ахуйн нэгж, иргэд болон төрийн үйлчилгээг нэг цэгээс хүртэх сонирхолтой олон нийтийг өнөөдөр 10-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна. Энэ өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ба иргэд, аж ахуйн нэгжийн санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор өдөрлөгийг зохион байгуулах юм. Өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, цахим тендер шалгаруулалтын шинэ системийн талаар мэргэжлийн баг зөвлөгөө өгч, цахим тендерт оролцогчийн нууцлалын код олгох юм. Мөн улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжиж буй тендерийн талаар бүх төрлийн мэдээллээр хангах, тендерт оролцогчдод хууль журам, жишиг бичиг баримтын талаар зөвлөгөө өгнө. Иргэдийн хувьд Олон нийтийн оролцоотой худалдан авалтын талаар мэдээлэл авахаас гадна оршин суугаа дүүрэг хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
https://ikon.mn/n/10cv
10cw
Хятад “Нэг бүс, нэг зам” санаачилгад 600-800 тэрбум ам.доллар зарцуулна
Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
05/15/2017 09:55:00
Гэрэл зургийг mpa.mn “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэллээ. Тус уулзалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр албан ёсоор хаалтаа хийх гэнэ. Хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нарын 29 улс орны төр, Засгийн газрын тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким нарын 70 гаруй олон улсын байгууллагын томоохон албан тушаалтнууд оролцож байгаа аж. Үүнээс гадна 130 орны 1,500 гаруй төлөөлөгч оролцож байна. “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Си Зиньпин нээж үг хэлжээ. Тэрбээр “Эртний торгоны замын маршрутыг энхийн цагт гаргаж байсан. Гэвч, дайн дажин үгүй болгосон байдаг. Тиймээс бид “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд энх тайван хийгээд тогтвортой хөгжлийн замыг тавих хэрэгтэй. Харилцан ашигтай хамтран ажиллах замаар олон улсын харилцааг шинэ төвшинд гаргаж, үл сөргөлдөх зарчмыг баримтлан түншүүдтэйгээ яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Улс орнууд харилцан бие биеийнхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам болон нийгмийн тогтолцоог хүндэтгэх хэрэгтэй. Эртний торгоны замын дагуух зарим бүс сүү, зөгийн балын нутаг байлаа. Харин өнөөдөр эдгээр газар дайн байлдаан, хямралд нэрвэгдээд байна. Бид ийм байдлыг зүгээр хараад сууж болохгүй” гэдгийг онцлон тэмдэглээд, бүх улс орныг хамарсан аюулгүй байдлын орчин нөхцөлийг бий болгох шаардлагатайг дэлхий дахинаа уриалжээ. Мөн үргэлжлүүлэн “Бид хөгжлийн үндсэн асуудалд анхаарлаа хандуулж, бүх улс орныг хамарсан эдийн засгийн хөгжлийн замыг тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ загваруудыг бий болгож, засгийн газар, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг илүүтэй дэмжиж, төрөлжсөн санхүүгийн тогтолцоо болоод олон шатлалт хөрөнгийн зах зээлийг бий болгох хэрэгтэй” гэлээ. Харин дэд бүтцээр холбогдох тухайд тэрбээр “Газар, далай тэнгис, агаар, кибер орон зайгаар холбогдох боломжийг эрэлхийлж, хурдны зам, төмөр зам болон далайн боомтуудын төслүүдэд анхаарлаа хандуулах”-ыг холбогдох бүх улс оронд уриалжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин “Нэг бүс, нэг зам” санаачилгыг анх 2013 онд гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгвэл түүнээс хойших анхны томоохон хэмжээний уулзалт нь энэ удаа болж буй гэдгээрээ онцлог юм. Уулзалтад оролцож буй зочид, төлөөлөгчид энэ өдрүүдэд “хамтран ажиллах”, “хамтдаа ашиг хүртэх” гэсэн хоёр чиглэлийн хүрээнд бодлого чиглэл, зам харилцаа, худалдаа, валют солилцоо, ард иргэдийн харилцан ойлголцлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэх ажээ. БНХАУ-ын хөрөнгө оруулагчид 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 60 тэрбум ам.долларыг “Нэг бүс, нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад зарцуулсан байна. Харин ирэх таван жилд үүнийг 10 дахин нэмэгдүүлж, 600- 800 тэрбум ам.доллар буюу жилд 120-180 тэрбум ам.долларыг уг санаачилгын бүтээн байгуулалтад зарцуулна гэдгээ илэрхийлээд байна. Тодруулбал, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооны дэд дарга Нин Жизе хоёр өдрийн турш үргэлжлэх уулзалтын үеэр олон улсын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурджээ. Тэрбээр “Нийтдээ 600-800 тэрбум ам.доллар зарцуулна. Энэ хөрөнгө оруулалт чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь байх болно” гэжээ. 2013-2016 онд Хятад компаниуд “нэг бүс, нэг зам” дагуух улс орнуудад 60 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр 180 гаруй мянган ажлын байр шинээр бий болсноос гадна орон нутгийн төсөвт 1.1 тэрбум ам.долларын татвар төлсөн байна.
https://ikon.mn/n/10cw
10cx
ФИНТЕК
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 09:43:00
Тэрбум гаруй хүн амтай хятадууд Wechat-аа ашиглаад хоорондоо мөнгө шилжүүлж, хүлээн авдаг болоод 10 гаруй жил өнгөрч. Харин Англичууд Zopa-гаараа зээл өгч авч, хөрөнгө оруулалт хийж байна. Америкчууд Square Cash-ынхаа тусламжтайгаар ойролцоо байгаа хүмүүс рүү эсвэл и-мэйл хаягаар гүйлгээ хийж байна. Энэ нь улам төгөлдөржиж виртуал карттай болсноор ApplePay-гээр төлбөр тооцоогоо хийдэг болж. Мөн Америкт Facebook-ын найзууд хоорондоо мөнгө шилжүүлж, кофены мөнгөө над руу “Венмодчихоорой” гэж ярилцах нь хэвийн үзэгдэл болж. Нэг ёсондоо тэд ухаалаг утасныхаа аппликейшны ганц товчийг дараад л цаг хугацааг товчилж, банк санхүүгийн үйлчилгээг хэдхэн секундэд авчихаж байгаа хэрэг л дээ. Харин бид ийм хялбархан шийдчих гарц байхад, улиг болсон банкны үйлчилгээгээ авсаар байх уу? Бид тийм их их завтай хүмүүс үү? Дэлхийн хүмүүст энэ боломжийг юу олгов? Энэ бол ФИНТЕК. Тэгвэл ид шид нь юу вэ? Товчхондоо Финтек нь санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн огтлолцол юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал гарааны бизнес эрхлэгч технологийн дэвшил, инновацийн хялбар шийдэл ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар харилцагчдад хүргэж байна гэсэн үг. Нэг ёсондоо технологийн компаниуд төлбөр тооцооны болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгааг Финтек хэмээн нэрлэж болно. Дэлхий дээр хэдэн арван мянган финтек компани байна. Зарим нь онцгой амжилт үзүүлж, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, зээл, хөрөнгө оруулалт, микро финанс санхүүжилт, даатгал зэрэг олон төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ дундаас хамгийн амжилттай яваа нь Lending club, Square, Transferwise, Wechat юм. Тэгвэл Монголд финтек байдаг эсэхэд хариулахаас өмнө, финтекийн түүхийг хальт сөхье. Финтек нь 2007 онд үүсэхдээ л хөрөнгө оруулагчдын анхаарлыг татжээ. Улмаар 2015 онд финтект оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн оргил үе нь байв. Тухайн үед финтекүүд л банк санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг болно. Дэлхий дээр банк, даатгалын байгууллага гэж байхгүй болно гэсэн таамаглал хүчтэй байсантай энэ нь холбоотой. Гэвч хөгжлийн явцад финтекүүд нь банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй нь нотлогдсон юм. Финтек нь банкуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хялбаршуулах, дижиталчлах боломжийг олгож байгаа юм. Тэгвэл Монголд ч бас финтек бий. MostMoney, Candy, GG, LendMN гэвэл та дуулсан л байх. Энэ дундаас Голомт банк, Хязгааргүй шийдэл финтек компанитай хамтран хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлээд байгаа SocialPay аппликейшныг онцолмоор байна. Энэ аппликейшны тусламжтайгаар банкны харилцагчид мөнгө илгээж, хүлээн авч, нэхэмжлэх үйлчилгээг хэдхэн секундын дотор авах боломжтой. Өмнө нь мөнгө шилжүүлэхдээ хүний нэр, дансны дугаар, утга гэх мэт олон зүйлийг бөглөдөг байсан бол одоо тухайн хүнийхээ утасны дугаар, и-мэйл хаяг, сошиал ID хаягийн аль нэгийг мэдэж байхад л гүйлгээ хийгдэнэ гэсэн үг. Мөн заавал банкинд очилгүйгээр банкны харилцагч болж данс нээх ч боломжтой. Үүнийг л финтек гээд байгаа юм шүү дээ.
https://ikon.mn/n/10cx
10cy
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Аунг Сан Сү Чийд бараалхлаа
Б.УЧРАЛ, iKon.mn
05/15/2017 10:05:00
“Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Аунг Сан Сү Чийд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд иргэд хоорондоо харилцан зорчих, аялал жуулчлалыг тоог нэмэгдүүлэх нь чухлыг онцлов. Бидний хувьд Монгол Улсаас суралцах зүйл их байна, хамгийн эхний ээлжид нийгмийн шилжилтийг тайван замаар хийж, улс төрийн ардчилал тогтоож, эдийн засгийн шинэчлэлээ хэрхэн хийсэн Монголын туршлагаас суралцах хүсэлтэй байна гэдгээ Аунг Сан Сү Чий илэрхийллээ. Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын хойд нутгуудад хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрсөн үйлдэлд НҮБ-аас эерэг дүгнэлт гаргахад туслахыг хүслээ.
https://ikon.mn/n/10cy
10cz
Бурханлаг бяцхан авьяастан
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
05/15/2017 10:46:00
Телевизийн ярилцлагад орж байхдаа сурвалжлагчид “Та нар надаас олигтой юм асуугаад ярьчхаач” хэмээн хэвлүүхэн ярьж суусан хэрсүү хүүг монголчууд андахгүй болжээ. Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн дуунуудыг дуулж хүмүүсийн хайрыг татаад буй Б.Бат-Энэрэл хүүг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрбээр энэ сарын 20-нд “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолтоо МҮЭСТО-нд хийх гэж байгаа билээ. ЭГЭЛГҮЙ ХҮҮГИЙН ЭЛДЭВТЭЙ ЯРИА Б.Бат-Энэрэлтэй уул­захаар түүний багш “Завханы” С.Батсүхийнхийг зорилоо. Учир нь түүний “Эмээ” хэмээн авгайлдаг нагац эгч Г.Барамсаймаа тоглолтынхоо билетийг борлуулахаар гадуур явах үедээ түүнийг багшийнд нь үлдээдэг ажээ. “Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу” хэмээн бяцхан хүүтэй мэндлэхэд “Сайн. Та сайн байна уу. Сайхан хаваржиж байна” гэснээ “Багшаа, хүн ирлээ” хэмээн цаашаа өрөө рүү гүйлээ. “Миний охин чиний дууг сонсох дуртай. Бас чиний шүтэн бишрэгч байгаа юм” гэтэл “Би таван настай. Хоёр настайгаасаа эхэлж дуулсан. Би жаахан байхдаа “Орчлонг хайрлаарай”-г дуулдаг байсан юм” хэмээн хэвлүүхэн ярьж байна. Том болоод цагдаа, дуучин, лам болох хүсэлтэй хүү гадаад хэл сурах талаар боддоггүй гэнэ. Учир нь гадаад хэл сурлаа гээд гадаад хүн болохгүй шүү дээ гэв. “Миний ээжийг Г.Болормаа гэдэг, менежер хийдэг. Та өөрөө юу хийдэг вэ. Танаар сонин сайхан юу байна” гээд надаас хэзээний танил мэт элэгсэг асуулт асууж ярилцах нь эгдүүтэй. Цагдаа болох хүсэлтэй түүнд “Цагдаа хүн ухаантай, шударга, бусдад тусалдаг байх хэрэгтэй” хэмээн зөвлөхөд минь “Тэр ч тийм шүү” гэв. Энэ мэтчилэн бид хоёрыг ярилцаж суух зуур багш нь орж ирээд түүний хэрхэн үймүүлснийг хэлэх үед “Багшаа чишш. Тэр талаар битгий яриарай” гээд зүтгэв. Тэрбээр заримдаа сахилгагүйтмээр болдгоо хэлж байсан юм. БАГШ ШАВЬ ХОЁРЫН УУЛЗСАН ТҮҮХ Багш, шавь хоёрын анх танилцсан түүх энгийн боловч сэтгэл хөдлөм. “Би “Орчлонг хайрлаарай” дууг дуулсан хүүгийн эмээ нь байна. Хүүтэйгээ хамт очиж тантай уулзаж болох уу” хэмээн нэгэн бүсгүй уулзахыг хүсжээ. Ингээд таван настай гэх хэр нь жижиг биетэй, эгдүүтэй, хөөрхөн хүүтэй уулзсан хэрэг. Гэсэн хэдий ч төдийлөн ойр байхыг хүсээгүй аж. Учир нь олны ойлгомжгүй хэл ам бяцхан хүүг эвгүй байдалд оруулах вий гэх болгоомжлол гавьяатад байжээ. Гэхдээ дуулж байгаа нь ер бусын сонин. Өөрөө дуулаад байна уу, эсвэл хүн өмнөөс нь дуулаад байна уу гэж эргэлзмээр байсан хэмээн тэрбээр дурссан юм. Дуучид нэлээд хөдөлмөрлөж байж сайн дуу гаргадаг бол бяцхан уран бүтээлч маань шууд л дуулдаг байна. Гавьяатын хэд, хэдэн дууг дуулсан аж. Тэгэхээр нь өхөөрдөөд зарим дууныхаа фонограммыг өгчээ. Түүнээс хойш удалгүй бяцхан Энэрэл хүү түүний эмээ /нагац эгч/ Г.Барамсаймаатайгаа өдрийн сайныг товлон багш шавийн барилдлагаа гуйж МУГЖ С.Батсүхийн отгон шавь болжээ. Айлын отгон хүүхэд эрх танхи байдгийн адил гавьяатын отгон шавь ч нэлээд танхи нэгэн бололтой. Өхөөрдөм хөөрхөн, байгалиас заяасан өгөгдөл авьяастай бяцхан хүүгийн ирээдүйд өөрийн чадах чинээгээр тусалж дэмжихийг хүсэж буйгаа тэрбээр дахин дахин хэлж байв. Тиймдээ ч сайн санааны үзүүрт шар тос гэгчээр санаж, сэдсэн ажил нь бүтэмжтэй байгаад баяртай сууна лээ, гавьяат. Үүний нэг илрэл нь гавьяаттай маань ижил нэртэй Завхан аймгийн Алдархаан сумын уугуул С.Батсүх гэдэг хүн “Глобал” олон улсын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмших боломжийг хүүд өгчээ. Б.Бат-Энэрэлд үнэ төлбөргүй суралцах эрхийн батламжаа тоглолтын үеэр гардуулах юм байна. Энэ нь түүний оюунд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болох учир МУГЖ С.Батсүх олзуурхаж буйгаа илэрхийлсэн. “Б.Бат-Энэрэл бол зүгээр нэг хүү биш. Завханы театрт ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ” хэмээн МУГЖ С.Батсүх бахархаж байв. Сонин содон яриатай, хүн заагаад өгчихсөн юм уу гэмээр зүйлсийг үе, үе ярьдаг нь олныг гайхшируулна. “Үзэгч олон чамайг хайрлаж байна хүү минь” хэмээн багшийгаа хэлэхэд “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэжээ. Бид урьд нас, хойд төрөл бий гэж ярьдаг. Заримдаа биелсэн гэдэгт ч итгэдэг. Түүнтэй нэгэн адил Б.Бат-Энэрэл хүүг эгэлгүй, ер бусын гэдгийг нь олон түмэн хүлээн зөвшөөрч буй. Тиймээс гоц авьяастай мундаг хүүг эрүүл энх байгаасай гэх чин хүсэл олныг нэгтгэж байгаад баяртай байгаагаа МУГЖ С.Батсүх ярьж байлаа. КЛИП БҮТСЭН ТҮҮХ “Хаан заяатай орчлон” дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарласан байна. Гэтэл Энэрэл хүү сурснаа үзүүлэхээр ирж. Ингээд багштайгаа хамт дуулмаар байгаагаа хэлсэн боловч МУГЖ С.Батсүх зөвшөөрөөгүй гэдэг. Ингэхдээ олон зүйлийг тайлбарлахын зэрэгцээ балчир хүүхдээр шоу хийлээ гэж хүмүүс хэлнэ. Тиймээс болохгүй гэсэн аж. Түүний дараахан Энэрэл хүү телевизийн ярилцлагад оролцох үеэрээ “Булдруу Төрмандахтай дуулж болоод л байна. Гэтэл би багштайгаа дуулж болдоггүй ээ. Миний багшийг та нар битгий муулаад, буруугаар ойлгоод байгаарай” хэмээн хатуу сануулга өгч харагдсан юм. Харин гавьяат тусламж хүсэж ирснээс нь хойш хүүд хамааралтай хоёрхон хүнтэй л уулзаж. Тиймээс нэлээд бодсоны эцэст гэр бүлийг нь судалж, яг үнэндээ ямар учиртай хүү юм гэдгийг нягталсан байна. Ингээд багш шавь хоёр хамтдаа дуулж клипээ ч хийлгэж. Гэхдээ клипээ цацалгүй хэсэг харзнаж. Учир нь Б.Бат-Энэрэлийн ар гэрийнхэнтэй гэрээ хийхээр болжээ. Хамгийн гол нь “Цуглуулсан хандив хүүгийн эрүүл мэндэд зориулагдах учиртай. Тиймээс мөнгө хураах ажилд оролцохгүй, харин мөнгөний зарцуулалтад хяналт тавих болно” хэмээн гэрээндээ тусгасан байна. Банкны гүйлгээг нь шилэн болгох, гарч байгаа зарлагыг интернет банкаар олон нийтэд хянуулж байхыг ч хүсжээ. Яагаад гэвэл, энэ нялх амьтан дуулаад хэдэн төгрөг олдог, гэтэл хамаатан садан нэртэй хүмүүс нь хэрэглээд дуусчихаж болохгүй гэдгээс гавьяат хаширласан байна. Энэ бүхний дараа хийлгэсэн клипээ цацаж, тоглолтын зараа эхэлжээ. УУГУУЛ НУТГИЙНХАА УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг Б.Бат-Энэрэл багшийгаа Завханд тоглолтод оролцохоор явахад араас нь дагаад очиж. Зорилго нь “Отгонтэнгэр” хайрханд мөргөх байсан ч багшаасаа тайзан дээр гарч дуулуулж өгөөч гэж бас гуйжээ. Хүүг тоглолтын үеэр тайзан дээр гарч ирэхэд үзэгчид сайхан хүлээж авсан нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэ үеэс л хандивын ажил эхэлсэн бөгөөд урилгаар ирж тоглолт үзсэн хүмүүс хандив өргөжээ. Б.Бат-Энэрэл Завханы гаралтай. Түүний эмээ, өвөө нь Завханы уугуул, ээж нь Улиастай хотынх юм байна. Хүүг тайзан дээр байхад “Миний хүү юу хүсэж байна” гэхэд нь “Миний ээж Солонгост биш миний хажууд байгаасай” гэсэн нь олон хүний аньсаганд нулимс хуруулсан байна. ИРЭЭДҮЙ НЬ БАТ БӨХ БАЙХЫГ ЗӨГНӨН ЭНЭРЭЛ ХҮҮГИЙН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ Б.Бат-Энэрэл хүүг уг нь Энэрэл гэдэг. Дөнгөж төрсөн цагаасаа л юм хардаггүй байж. Мэдээж энэ хугацаанд эмч домч, лам бөө гээд сайн л гэсэн хүн болгонд үзүүлснээ Г.Барамсаймаа хэллээ. Саяхан хүүгийн нэрийг өөрчлөх хэрэгтэй гэсэн учраас Бат гэж нэрийнх нь өмнө залгахаар болсон байна. Ингээд Энэрэл хүү Б.Бат-Энэрэл гэдэг нэртэй болжээ. Хүүгийн мэлмий огт хардаггүй байснаа сүүлд бага зэрэг харж эхэлснийг анзаарсан аж. Түүнээс хойш хүүгээ хараа орж магад гэсэн итгэлээр хүлээсээр байгаа гэнэ. Харамсалтай нь хүү одоо таван настай ч хоёр настай хүүхэд шиг давжаа биетэй. Учир шалтгааныг нь тодруулах гэж дотооддоо олон эмнэлэгт үзүүлсэн ч өсөлт нь зогссон байж болзошгүй, Монголд эмчлэх боломжгүй гэдэг хариу сонссон байна. Тиймээс л хандивын аян эхлүүлж гадагшаа явж оношилгоо хийлгэхээр болсноо Г.Барамсаймаа хэллээ. Биднийг уулзаж байхад олон хүн түүнтэй ярьж байлаа. Тэд “Хүү бол ер бишийн хүн. Тиймээс харааны бэрхшээл, нүдний гажгийг засах гэж яарах хэрэггүй, өөрөө хараа орох магадлалтай шүү” гэж сануулж байлаа. Гэвч энэ хандивын тоглолтын орлогоор нүдний хагалгаа хийлгэх бус биеийн өсөлт хөгжилт зогссон эсэх талаар тодруулах, шаардлагатай эмчилгээг хийлгэх зорилготой гэдгийг хэлж байв. “Б.Бат-Энэрэл хүү хүмүүсийн сэтгэлийг их татаж байна. Өөр өгөгдөл байна. Надтай учрах бас л нэг тавилантай байж дээ гэж боддог” хэмээн гавьяат ярив. ЭЭЖИЙН, ЭМЭЭГИЙН ХАЙРТАЙ ХҮҮ Бяцхан хүү 7-8 сартайдаа хэлд орсон байна. Дөнгөж ой гарантаа байхдаа хүн рүү залган утасных нь hitone дээр явах дууг цээжлэн төвөггүйхэн дуулдаг байж. Эвлэгхэн хоолойтой хүүгийнхээ бичлэгийг өөрийнхөө фейсбүүкт хадгалдаг болжээ. Ингэснээр Солонгост байгаа ээж нь сонсож болохоос гадна өөрөө ч хүссэн үедээ дууг нь сонсдог гэж Бат-Энэрэлийн “Эмээ” хуучлав. “Эмээ” гэж дуудуулдаг нагац эгч Г.Барамсаймаа нь хүүгийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. Бат-Энэрэлийн ээжийг Г.Болормаа гэдэг. Тэд эхээс хоёулаа. Хатууг сөрж, амьдралынхаа төлөө зүтгэж яваа дүүдээ туслан хүүг нь харж яваа сайн “Эмээ”. Харин түүнийг ойлгон өнөөг хүртэл хамтдаа зүтгэж байгаа “Эмээ”-гийнх нь хань Д.Ганзоригийг мартаж болохгүй юм. Тэрбээр Японы тулааны урлаг “Кэндо”-гийн “Чоно” клубийн багш. Тэрбээр хүүг хатуужил, хүндлэх мэндлэх ёс болон эмх цэгцтэй болгож хүмүүжүүлэхийн тулд энэ урлагаар хичээллэхийг зөвлөж бас дасгалжуулдаг аж. Бяцхан баатар маань тус клубийн тамирчин бөгөөд хоёр наснаасаа хичээллэж эхэлжээ. Багшийнхаа үгэнд сайн ордог. Тулааны урлагтаа ихэд сонирхолтой гэнэ. Түүнчлэн хүүг буруу зүйл хийвэл сунгалтын дасгал хийлгэдэг байна. Энэ нь шийтгэл гэхээс илүүтэй биеийн өсөлтийг нь дэмжих сайн талтай юм. Гоц ухаантай хүүгээ сайн хүн болгохын тулд суурь хүмүүжлийг нь сайн тавих нь ээж болоод эмээгийнх нь чин хүсэл ажээ. Б.Бат-Энэрэл маань дээрээ нэг эгчтэй. Түүний эгчийг Б.Номуунзул гэдэг. Б.Бат-Энэрэл нийслэлийн 70 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч билээ. Бат-Энэрэл хүү гудамжид хог хаяхыг тэвчдэггүй гэнэ. Нэг удаа хамаатных нь хүүхэд газар цаас хаячихжээ. Гэтэл хүү хамрыг нь дарснаа амьсгалаад үз дээ гэж. Эгч нь “Болж байна” гэхэд нь амаа жимийгээд амьсгал гэж. “Болохгүй байна” гэжээ. Энэ үед “За тэр харав уу. Хөөрхий энэ өвс таны хаясан цааснаас болоод амьсгалж чадахгүй зовж байгаа. Тиймээс хогоо хамаагүй хаяж болохгүй. Байгаль дэлхийн бүхий л юмс амьтай. Бид хайрлах ёстой” хэмээн сануулсан нь томчуудыг ч бодолд автахад хүргэсэн байдаг. БОЛНО ДОО, БОЛНО “Могжоохон даагатай, Жогжоохон хүү” гэж хүүхдийн дуу бий. Тэр дуунд гардаг хүүгийн имиж Б.Бат-Энэрэлтэй яг адилхан. Түүний энэ имижийг “Кэндо”-гийн багш нь тодорхойлсон байна. Нийтлэлийн баатартайгаа ярих үед “Мэдэж байгаа. Болно доо, болно” гэж олонтоо хэлэх юм билээ. Энэ үг нь бас хүнийг тэрхэн үедээ тайвшруулмаар санагдах. Энэ нь ээжийнх нь нөлөө гэдгийг “эмээ” нь хэлэв. Ямар ч үед “Санаа зоволтгүй ээ, болно доо, болно” гээд цагаахан инээмсэглэх эмэгтэй энэ амьдралдаа үр хүүхдийнхээ төлөө хичээнгүйлэн зүтгэж буй аж. Хайр татам хөөрхөн хүүтэй уулзаад гарахдаа түүний эрүүл мэндэд, ирээдүйн амьдралд нь, уран бүтээлд нь элэг нэгтэй монголчууд бид сайн сайхныг хүсэн ерөөж чадлаараа тусалж дэмжих ёстой мэт санагдаж байлаа. Дууны сайхан эгшгээрээ ард түмнээ баярлуулж, өнө удаан аз жаргалаар бялхаж байгаарай Б.Бат-Энэрэлээ...
https://ikon.mn/n/10cz
10d
Тамхинаас гарахад биед ямар өөрчлөлт гардаг вэ?
www.mandal.mn
11/06/2013 09:51:00
Тамхинаас яг одоо татгалзах уу?!
https://ikon.mn/n/10d
10d0
Ник Ван Бенштон: Стандарт нь аливаа зүйлийн баталгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
05/15/2017 11:41:00
“Авлигын эсрэг хамтын ажиллагааг Монгол Улсад идэвхжүүлэх нь” сэдэвт сургалтын үеэр сургагч багш, Их Британийн банкнуудын холбооны санхүүгийн гэмт хэрэг бодлогын захирал, авлигын эсрэг бие даасан зөвлөх Ник Ван Бенштонтой ярилцлаа. -Авлигатай тэмцэхийн тулд стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэйг та сургалтын явцдаа нэлээд давтаж хэлсэн. Тэгэхээр ямар стандартын тухай ярьж байна вэ? -Авлигатай тэмцэх ISO-37001 стандарт өнгөрсөн жил батлагдсан. Энэ нь системийнх гэж ойлгож болно. Нэг талаар уг стандарт мэдээжийн зүйлийг хэлж байгаа мэт боловч маш ойлгомжтойгоор системийг хэрхэн ашиглах вэ гэдгийг зааж өгсөн юм. Ингэснээр хяналт тавьж, шалгахад илүү хялбар болгож байна гэсэн үг. Харин бизнесийнхний хувьд өмнө нь нэг, нэгээр нь хийдэг байсан зүйлийг гуравдагч талаар хийлгэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, жишиг бий болсноор бусдаар гүйцэтгүүлэх боломжийг бий болгосон хэрэг юм. Ер нь стандарт гэдэг нь эрүүл өрсөлдөөнийг бий болгож, үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Тиймээс энэ стандартыг суурьшуулснаар бүхий л зүйлийг сайхан болно гэж болохгүй. Аливаа зүйлийг сайжруулахын тулд зүтгэх хэрэгтэй, анхаарлаа хандуулж, идэвхжүүлэх нь чухал юм. Гэхдээ авлигын стандартыг ягштал мөрдсөнөөр амжилтад хүрч, авлигагүй болно гэдэг баталгаа биш. Учир нь маш олон Засгийн газар үүнийг хэрэгжүүлснээр авлигаас ангижрах нотолгоо мэтээр ташаа ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ стандартыг нутагшуулж, дагаж мөрдөх нь асуудлыг цэгцлэхээр хичээж байгаа нэгэн хэлбэр юм. -Авлига, хээл хахууль гэж хэлэх боломжгүй зүйлийг саарал асуудал гэж тодорхойлсон байсан. Үүнийг тодруулаач? -Саарал асуудал гэхээр дотоодын хууль тогтоомжийг хэлж болно. Жишээлбэл, авлигатай тэмцэх талаар олон улсад тодорхой болсон хууль бий. Тухайлбал, Англи, Америкийн хуулийг нэрлэж болно. Тус хуульд зааварчилгаа болохуйц тодорхой заалтууд бий. Үүнийг бусад улс орнуудтай харьцуулахад арай өөр байгаа нь саарал асуудал үүсэх алхам болдог. Тэгэхээр нэг орны хүсэж байгаа зүйлийг нөгөө улсад нь тулгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, дотоодын хууль тогтоомжтой уялдах эсэхээс хамааран үйл ажиллагаа эрхлэх болдог. Үүний тулд ямар зүйлийг хийж болох, юуг нь хийж болохгүй вэ гэдгийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч зам барихаар төлөвлөсөн байж болно. Гэхдээ тухайн улсын хуульд юу гэж заасан бэ гэдгийг мэдэхгүй учраас судлах учиртай. Энэ тохиолдолд зөрчилтэй асуудал тулгарч болно. Гэтэл тухайн улсын хуульд энэ талаарх заалт байхгүй бол саарал асуудалд оруулахаас аргагүйд хүрдэг. Энэ мэтчилэн олон жишээ байж болно. Эцсийн дүндээ тодорхой бус зүйлийг л хэлж байгааг ойлгох хэрэгтэй. -Манай улсын хувьд авлига ихтэй орны тоонд ордог. Гаднын экспертийн хувьд үүнд нөлөөлсөн хүчин зүйлийг та юу гэж дүгнэж байна. Ер нь авлигыг бууруулахын тулд юу хийх ёстой вэ? -Улс орны нөхцөл байдал ямар байгаа талаар судалгаатай ярих ёстой. Миний хувьд Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэхүй” судалгаанаас харж байхад Монгол Улс зарим талаараа сайн байгаа хэдий ч зарим талдаа гайхширмаар муу байна. Жишээлбэл, гэрээг дээдлэх, гэрээний хэрэгжилт, өмчийн эрхийг хангах талаар авч байгаа үнэлгээ хэт доогуур байна. Мөн шүүх эрх мэдлийн хараат байдал бас маш муу оноог авдаг. Эдгээр нь бүхий л зүйлийн амин чухал үзүүлэлт юм шүү дээ. Тиймээс үүнийг зайлшгүй анхаарах ёстой. Монгол Улсыг бүхэлд нь харвал, маш амжилттай яваа сурагч шиг байдаг. Гэвч нөгөө талаас зарим нэг зүйл нь гайхширахуйц байна. Түүнчлэн ОУВС-гийн хөтөлбөр хойшилсон энэ үеийг боломж болгож ашиглах цонх үе гэж болох юм. Өөрөөр хэлбэл, муу үнэлгээтэй байгаа голлох үзүүлэлтээ сайжруулах, залруулах боломж гэж харж ажиллах нь зүйтэй гэж бодож байна.
https://ikon.mn/n/10d0
10d1
Энэ зун олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар халуун байна
Г.Мөрөн, iKon.mn
05/16/2017 08:47:00
Монгол орны 2017 оны зургаагаас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гаргажээ. Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Ерөнхийдөө уур амьсгал олон жилийн дунджаас 0.5-1.0 дулаан байх бөгөөд хур тунадас олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна. Тавдугаар сард нойтон цас орно Гэрэл зургийг Mpa.mn Бaруун зүгийн нутагаар буюу Ховдын ихэнх, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увсын өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно. Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Энэ сард говийн нутагаар орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Зургаадугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно Гэрэл зургийг Mpa.mn Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байдаг. Энэ сард агаарын дундаж температур Увсын зүүн, Ховд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын хойд хэсэг, Завханы нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байх төлөвтэй. Харин Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 48-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-28 мм, бусад нутгаар 29-46 мм хүртэл хур тунадас ордог. Зургаадугаар сард Увс, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Дорнодын хойд, Архангайн баруун хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Долоодугаар сард ихэнх нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар халуун байна Гэрэл зургийг Mp.mn Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байдаг. Долоодугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хойд, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна. Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо ордог. Энэ сард Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Говь-Алтайн баруун хойд болон зүүн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Ховд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Наймдугаар сард ихэнх нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар халуун байна Гэрэл зургийг Mpa.mn Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг. Харин наймдугаар сард Завхан, Булган, Сүхбаатарын зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун, Төв, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Дорнодын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-40 мм, бусад нутгаар 41-70 мм ордог. Энэ сард Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун өмнөд, Ховд, Говь-Алтайн өмнөд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дундговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
https://ikon.mn/n/10d1
10d2
С.Ганбаатар: Би МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна
ikon.mn
05/15/2017 11:25:00
Гэрэл зургийг mpa.mn эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 11:25 2017/05/15 МАХН-аас сонгуулийн асуудлаар яг одоо Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна. С.Ганбаатар "Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэдний ялах ганцхан арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оролцуулахгүй байх. Аваргыг ялж аварга болдог. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. Хоёрдугаарт Эх орончдын эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж 2017 оны сонгуульд бид ялалт байгуулахын төлөө ажиллаж байгаа. Бид МАНАН-гийн эсрэг үүнийг хийнэ. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. Тэдний дээр байгаа ОУВС, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас Сүхбаатарын талбай дээр нийт ард иргэд ирж, эрх баригчдын увиагүй үйлдлийг илчилж, хуулийн дагуу жагсаал цуглаанаа хийнэ гэдгээ мэдээлж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа. Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" хэмээн уриалав. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуулийн 143.1.2 бол нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн байгаа. Ямар шаардлага хангаагүй гэдэг нь тодорхой биш. Хуулиараа бид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд оролцъё гэсэн. Биднийг оруулаагүй. Хүч нэмэгдүүлсэн, сүүлдээ засгийн газрын байрыг улс төрчдийн дохио зангаагаар төрийн байгууллагууд яаж ажилладаг болсон гэдгийг харуулж байна. Монголын ард түмний сонгох сонгохдох эрхийг үгүйсгэж байгаа явдал" гэлээ. Эдийн засагч Т.Баярхүү "Сонгууль нэртэй жүжиг зохион байгуулж байна.30 их наядын өрийг 65-ын бүлэг баталгаажуулчихсан. Тун удахгүй цахилгааны үнэ өсч, төгрөгийн ханшны уналт бий болно. Цаашдаа Үндсэн хуулийг өөрчилнө, шударга сонгууль явуулахын төлөө тэмцэнэ" гэв. Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэбаяр "Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн нэг хүний асуудал биш. Бидний цаашдын гарцын асудал. Нам төвтэй төрөөс бид татгалзах хэрэгтэй. Тэгэж байж эрүүл нийгэм, хөгжлийн шинэ гарцыг бий болгоно" гэлээ. 10:23 2017/05/15 Хэрвээ нэр дэвшигч нөхөн нэр дэвшүүлэх бол намын Бага чуулган хуралдаж байж тодорхой болно Сонгуулийн Ерөнхий Хорооны өчигдрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцэж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг батламжилсан гэдгийг танилцуулсан. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан. Уг шийдвэрт Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суугаагүй гэж тайлбарласан байна. Ерөнхийлөгчийн тухай хуулиар МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Тодруулбал уг хуулийн 28.1-д намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж болно хэмээн заажээ. МАХН-ын холбогдох ажилтнаас энэ талаар асуухад "Одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна. Хэрвээ нэр дэвшигч нөхөн нэр дэвшүүлэх бол намын Бага чуулган хуралдаж байж тодорхой болно" гэлээ. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно. 11:25 2017/05/15 МАХН-аас сонгуулийн асуудлаар яг одоо Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна. С.Ганбаатар "Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэдний ялах ганцхан арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оролцуулахгүй байх. Аваргыг ялж аварга болдог. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. Хоёрдугаарт Эх орончдын эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж 2017 оны сонгуульд бид ялалт байгуулахын төлөө ажиллаж байгаа. Бид МАНАН-гийн эсрэг үүнийг хийнэ. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. Тэдний дээр байгаа ОУВС, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас Сүхбаатарын талбай дээр нийт ард иргэд ирж, эрх баригчдын увиагүй үйлдлийг илчилж, хуулийн дагуу жагсаал цуглаанаа хийнэ гэдгээ мэдээлж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа. Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" хэмээн уриалав. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуулийн 143.1.2 бол нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн байгаа. Ямар шаардлага хангаагүй гэдэг нь тодорхой биш. Хуулиараа бид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд оролцъё гэсэн. Биднийг оруулаагүй. Хүч нэмэгдүүлсэн, сүүлдээ засгийн газрын байрыг улс төрчдийн дохио зангаагаар төрийн байгууллагууд яаж ажилладаг болсон гэдгийг харуулж байна. Монголын ард түмний сонгох сонгохдох эрхийг үгүйсгэж байгаа явдал" гэлээ. Эдийн засагч Т.Баярхүү "Сонгууль нэртэй жүжиг зохион байгуулж байна.30 их наядын өрийг 65-ын бүлэг баталгаажуулчихсан. Тун удахгүй цахилгааны үнэ өсч, төгрөгийн ханшны уналт бий болно. Цаашдаа Үндсэн хуулийг өөрчилнө, шударга сонгууль явуулахын төлөө тэмцэнэ" гэв. Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэбаяр "Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн нэг хүний асуудал биш. Бидний цаашдын гарцын асудал. Нам төвтэй төрөөс бид татгалзах хэрэгтэй. Тэгэж байж эрүүл нийгэм, хөгжлийн шинэ гарцыг бий болгоно" гэлээ.
https://ikon.mn/n/10d2
10d3
Урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж, SKYPHONE дахин нэвтэрлээ
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 10:26:00
СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ хэрэглэгчдийн хэрэглээний онцлогт илүү нийцсэн, илүү сайжруулсан нөхцөлтэй болж шинэчлэгдлээ. SKYphone 3.0 – Бүх сүлжээнд яриа 30₮ Ярианы хэрэглээ ихтэй хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн SKYphone үйлчилгээ илүү дэвшилтэт хувилбарт шилжиж, үйлчилгээний хоногоо 2 дахин уртасгалаа. Та SKYphone 3.0-д нэгдсэнээр ямар ч картаар цэнэглэсэн бүх сүлжээнд 30₮-өөр ярьж, сүлжээндээ хязгааргүй мессеж бичин илүү олон үйлчилгээний хоногтой болох юм. Мөн 5’000₮ картаар цэнэглээд үйлчилгээний хоногоо 30 хоног сунгах боломжтой боллоо. Өнгөлөг хоног – Хамгийн их үйлчилгээний хоног Хэрвээ танд үйлчилгээний эрхээ удаан хугацаанд идэвхтэй байлгах хэрэгцээ түлхүү гардаг бол Өнгөлөг хоног үйлчилгээ хамгийн тохиромжтой. Жишээлбэл та ӨНГӨЛӨГ хоног үйлчилгээнд шилжээд 3’000₮-ийн картаар цэнэглээд 30 хоног, 5’000₮-ийн картаар цэнэглээд 50 хоногтой болох боломжтой. Өнгөлөг дата – Хамгийн хямд дата хэрэглээ Өдөр бүр онлайн байж, дата түлхүү хэрэглэдэг бол таны хамгийн зөв сонголт мэдээж Өнгөлөг дата үйлчилгээ. Та 1МВ датаг боломжит хамгийн доод үнээр буюу 6₮-өөр ашиглахын зэрэгцээ 2’000₮ ба түүнээс дээш дүнтэй картуудаар цэнэглээд 1GB дата+facebook эрхтэй болох тул интернет хэрэглээндээ хэзээд сэтгэл ханамжтай байж чадна. Та яриа, дата болон үйлчилгээний хоногийн тус тусын онцлог давуу эрхүүдийг багтаасан үйлчилгээнээс өөрийн хэрэглээндээ тохируулан сонгоод харгалзах түлхүүр үгийг 333 тусгай дугаарт илгээн төлбөргүйгээр хүссэн үйлчилгээндээ шилжээрэй. *Үйлчилгээ хооронд шилжихэд төлбөргүй бөгөөд 7 хоногт 1 удаа шилжих боломжтой. Нэмэлт багц идэвхжүүлэх Урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч дараах нэмэлт багцуудаас сонгон харгалзах түлхүүр үгийг 123 тусгай дугаарт илгээж, идэвхжүүлэх боломжтой. Нэмэлт багц идэвхжүүлэхэд үйлчилгээний хоног нэмж сунгагдана. Жишээлбэл, та 30 хоног ашиглах фэйсбүүк багц авахад таны үйлчилгээний хугацаа мөн 30 хоногоор сунгагдана гэсэн үг. Үнэ Багц Түлхүүр үг Багцын хоног Тусгай дугаар 1’000₮ 100mb 100mb 10 хоног 123 3’000₮ 300mb 300mb 15 хоног 5’000₮ Facebook Facebook 30 хоног 10,000₮ 1GB 1GB 13’000₮ 2GB 2GB 30’000₮ 10GB 10GB 60 хоног 5’000₮ 247 247 30 хоног 20’000₮ Монголдоо MGL20 55,000 нэгжтэй 5,000₮-ийн картын урамшуулал 55,000 нэгжтэй 5,000₮-ийн картын урамшуулал зарлагдлаа. Та SKYphone 3.0, Өнгөлөг хоног, Өнгөлөг дата гээд аль ч үйлчилгээний хэрэглэгч байсан 5’000₮-өөр цэнэглээд үндсэн 5000 нэгж, 50000 бонус нэгж авч, нийт 55000 нэгжтэй болоорой. Шинэ хэрэглэгчийн урамшуулал Мөн та дараах нөхцөлөөр шинэ хэрэглэгч болж, 90 хоног фэйсбүүк хязгааргүй ашиглах эрхтэй болоорой. Үйлчилгээний санамж: Дата тариф /МВ/ буюу мегабайтын алхмаар тооцогдох ба SKYphone 3.0 болон Өнгөлөг хоног үйлчилгээний дата тариф 1МВ=12₮ байна. Зохисгүй хэрэглээнээс сэргийлж, өдөрт сүлжээндээ илгээх мессежний тоо 150-с ихгүй байна. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний үнэ тарифт НӨАТ тооцсон. Одоогийн ӨНГӨЛӨГ яриа үйлчилгээний ярианы хэрэглэгчид илүү таатай нөхцөлтэй SKYphone 3.0 үйлчилгээнд автоматаар шилжинэ.
https://ikon.mn/n/10d3
10d5
ХУВААРЬ: Улсын сургууль, цэцэрлэгүүд хэзээ АМРАХ вэ?
Б.УЧРАЛ, iKon.mn
05/15/2017 10:40:00
Орон даяар ерөнхий боловсролын улсын сургуулиудын амрах хуваарийг БСШУСЯ-наас гаргасан байдаг. 2017 оны хичээлийн жил дуусч, зуны амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Нийслэл, орон нутгийн сургуулиуд тавдугаар сарын 25-наас бага ангийн сурагчдаа амрааж эхлэх юм байна. Харин ахлах ангийн сурагчид хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 8-наас амарна. Цэцэрлэгүүдийн хувьд бүгд зургаадугаар сарын 1-нээс зуны амралтаа эхлүүлнэ. Нийслэл I-II анги V/25-наас III-V анги VI/01-нээс VI-IX анги VI/08-наас X-XII анги Орон нутаг I-II анги V/25-наас III-V анги VI/01-нээс VI-IX анги VI/08-наас X-XII анги Цэцэрлэг VI/1-нээс Их дээд сургуулиудын тухайд оюутнуудын амралтыг сургуулийн захиргаа бие дааж шийддэг бөгөөд, яамнаас албан ёсны хуваарь гаргадаггүй. Эх сурвалж: БСШУСЯ
https://ikon.mn/n/10d5
10d6
Шим тэжээл дүүрэн өглөө, эрч хүч дүүрэн амьдрал
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 11:21:00
Шим тэжээл хэмээх ойлголтыг бид бүхэл бүтэн шинжлэх ухааны дайтай авч үзэх ёстой. Амьдралын хэв маяг, өдөр тутмын ахуй, хувь хүний хөгжлийн гол амин дэм, охь булагтай дүйцүүлэн үзэж байж сая утга учир нь төгөлдөр болно. Бидний ажиллах чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүч гээд бүхий л чухал зүйлс шим тэжээл гэх хоёрхон үгтэй шууд хамааралтай. Тиймээс нухацтай авч үзэх хэрэгтэй байгаа биз? Уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус тэргүүтэй хүний биед зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шим тэжээлт бодис байдгийг эрдэмтэд тогтоосон. Эдгээрийг үндсэн шимт бодис ба бичил тэжээл гэсэн хоёр төрөлд хуваадаг бөгөөд үндсэн шимт бодис гэдэг нь хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис болох уураг, өөх тос, нүүрс ус юм. Өөрөөр хэлбэл, хоол хүнсний шим тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг, өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээ 30 хувь нь уураг, 40 хувь нь нүүрс ус, үлдсэн 30 хувь нь өөх тос гэсэн доорх зохистой харьцаанаас бүрдэнэ (Зураг 1). Үндсэн шимт бодисын зохистой харьцаа Хоол хүнсээр дамжин орсон уураг, нүүрс ус, өөх тос зэрэг шимт бодисууд нь хүний бие махбодид боловсрогдох, шингэх, гадагшлах явцдаа тодорхой хэмжээний илч буюу дулаан ялгаруулснаар биеийн дулааныг хадгалах, эд эсийн нөхөн төлжилт, бие мах бодийн сэргэлт, дасгал хөдөлгөөн зэрэг булчингийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг. Тийм учраас бид хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо уураг, нүүрс ус, өөх тосны зохистой харьцааг харгалзан үзэх нь маш чухал. (Зураг 2). Үндсэн шимт бодисууд агуулсан хүнсний бүтээгдэхүүн Харин бичил тэжээлд өдөр тутам зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэс бодисууд хамаардаг бөгөөд хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг хадгалан, эрүүл амьдрахад тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардагддаг. Витамин A, Д, E, K, B, C зэрэг амин дэмүүд болон антиоксидант, кальци, төмөр, цайр, селен, магни, иод зэрэг эрдэс бодисыг хэлж буй гэж ойлгоорой. (Зураг 3). Бичил тэжээлийн бодисууд агуулсан хүнсний бүтээгдэхүүн Шим тэжээлийг зохих хэмжээгээр нь, тогтмол авч байж эрүүл амьдрал, эсэн мэнд урт удаан наслалтын тухай ярих болно. Хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний жин, илчлэг, түүнд агуулагдах шим тэжээлийн бодисын хэмжээг оновчтой хуваарилж, тодорхой хугацааны дагуу тогтсон цагтаа хооллох нь эрүүл амьдралын гол үндэс юм (Зураг 4). Гэтэл өнөөдөр уураг, нүүрс ус, ашигтай өөх тос, амин дэм, эрдэс бодисуудыг агуулсан аюулгүй, баталгаатай, найдвартай хүнсний бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинээр нь хүнсний зах, дэлгүүрийн лангуун дээрээс худалдан авч, хоол хүнсэндээ хэрэглэх боломж хүн бүрийн хувьд харилцан адилгүй байна. Түүнээс гадна боломж нь байлаа гэхэд дээрх шим тэжээлийн бодисуудыг тэнцвэртэй буюу зохистой хэмжээгээр хэрэглэхийг нь тооцоолоход хэцүү байдаг. Өглөөний хоол нь хүн унтаж амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол. Тэгэхээр амин дэмээр баялаг, тэр өдрийнхөө эрч хүчийг авах хамгийн чухал хооллолт байх ёстой атал хүн бүр өглөө тэнцвэржүүлсэн хоол бэлтгэж амжилгүй, улмаар зөв хооллож чаддаггүй. Тэгвэл хүний биед зайлшгүй шаардлагатай эдгээр илчлэг, амин дэм, эрдэс бодисуудыг нэг дор, нэг аяганаас өглөө бүр авах боломжийг “Herbalife”-ын “Формула-1” бүтээгдэхүүн олгож байна. “Herbalife”-ийн өглөөний хоол нь хүнийг зайлшгүй шаардлагатай илчлэгээр хангаж, ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлэн, бие махбодийг чангаруулж сэргээх үйлчилгээ бүхий алое вера ургамлын шүүсээр бэлтгэсэн алое ургамлын өтгөрүүлсэн ундаа, цайны ханд агуулсан шууд найруулж хэрэглэх ургамлын ундаа, Формула 1 уургийн коктейл гурваас бүрдэнэ. Формула-1 бүтээгдэхүүн буюу уургийн коктейлийг нэг удаа хэрэгдэхэд 380/90 ккал илчлэг, 10 г уураг, 5 г нүүрс ус, 2.5 г өөх тос, 1. 5 г поли ханаагүй өөх тос, 5.0 г хүнсний эслэг агуулагдана. Энэ нь гэхдээ нэг өдрийн турш хоол хүнснээс авах ёстой илчлэг, уураг, нүүрс ус, өөх тос, эслэгийн 20-25%-ийг авч байна гэдгийг та анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та өглөөд Herbalife-ын өглөөний хоолыг идээд, харин өдрийн турш зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн бодисоо хоол хүнсээрээ тэнцвэртэйгээр дамжуулан авах хэрэгтэй гэсэн үг. Herbalife-ын Формула-1 бүтээгдэхүүний орц, найрлагад тэнцвэртэйгээр агуулагдах илчлэг, уураг, нүүрс ус, өөх тос, эслэг гэсэн үндсэн шим тэжээлийн бодисоос гадна хүний бие организмд өдөр тутам зайлшгүй шаардлагатай амин дэмүүд, эрдэс бодисууд мөн л нэг дор агуулагдана. Тухайлбал нэг аяга Формула-1-д 6.4мг төмөр, 40.0мкг иод, 160.5мг калий, 113 мг кальци, 192 мг натри, 34.7мг магни, 0.5мг марганц, 0.5мг зэс, 20мг селен, 185мг фосфор, 3.6мг цайр агуулагдсанаар энгийн хоол хүнснээс , ялангуяа тэр бүр нэг дор авах боломжгүй шим тэжээлийг уг бүтээгдэхүүнээс авах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Herbalife-ын Формула-1 бүтээгдэхүүнд орсон амин дэмүүдийн хувьд гэвэл 315 мкг А, 0.3мг В1 (тиамин), 0.4мг В2 (рибофлавин), 5.4мг ниацины хүчил, 1.7мг пантотены хүчил, 0.5мг В6 (пиридоксин), 25 мкг биотин, 60 мг фолийн хүчил, 0.5мкг В12 (цианокобаламин), 15 мг С (аскорбины хүчил), 2.8 мкг Д, 5 мг Е амин дэм тус тус агуулагдаж байна. Эдгээр эрдэс бодис, амин дэмүүдээр баялаг бууцай, үр тариа, гүзээлзгэнэ, киви, анар, жүрж, цэцэгт байцаа, загас, лийр, хаш, вандуй, шош зэрэг тэр бүр жилийн дөрвөн улиралд элбэг байдаггүйн улмаас манай улсын хүн амын жимс, ногооны хэрэглээ хоногт дунджаар 1.5 нэгж байгаа нь ДЭМБ-ын таван нэгж байх зөвлөмжөөс даруй гурав дахин бага үзүүлэлт юм. Харин “Herbalife”-ын “Формула-1” уургийн коктейл нь дээрх эрдэс бодис, амин дэмийг нэг дор тэнцвэржүүлсэн хэлбэрээр авч, эрч хүчтэй, эрүүл амьдрах бололцоог хялбарчилж өгч байна. Амьдралын эрүүл хэв маягийг хүнд аль болох бага наснаас нь эхлэн төлөвшүүлвэл насан туршдаа илүү үр дүнтэй, чанартай, эрүүл чийрэг амьдрах боломжтой. Шим тэжээлтэй хоол хүнсээр дамжуулан энерги буюу илчлэг авах, түүнийгээ эргээд зарцуулахдаа тэнцвэртэй байдлыг хангах нь чухал гэдгийг санаарай.
https://ikon.mn/n/10d6
10d7
Мобиком Корпораци Монгол Улсын Топ 5 татвар төлөгч, “Шилдэг ажил олгогч” шагналуудыг хүртлээ
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 10:34:00
Үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпорацийн Монгол Улсын төсөвт оруулсан хувь нэмрийг Татварын Ерөнхий Газраас үнэлж Монгол Улсын Топ 5 татвар төлөгчийн нэгээр шалгаруулж, “Шилдэг татвар төлөгч” тэргүүн дээд өргөмжлөлөөр шагналаа. Татварын Ерөнхий Газар нь жил бүр Монгол Улсын шилдэг татвар төлөгч байгууллагуудыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд Мобиком Корпораци жил дараалан шилдэг татвар төлөгчөөр шалгарч байгаадаа баяртай байна. Энэ онд Мобиком Корпораци шилдэг татвар төлөгчдийн шалгаруулалтад Монгол Улсдаа 5 дугаар байрт орсон байна. Энэхүү шалгаруулалтад зөвхөн улсын төсөвт төвлөрүүлсэн орлогоос гадна татвар төлөгчдийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, татвараа хугацаанд нь төлсөн байх, татварын маргаангүй байх зэрэг үзүүлэлтүүдийг голчилсон байна. Мобиком Корпораци өнгөрсөн жилүүдэд 630 гаруй тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд олон жилийн туршид Монгол Улсын ТОП 10 татвар төлөгчдийн нэгээр шалгарч, хувийн хэвшлийн салбарын хамгийн нэр хүнд бүхий шагнал болсон МУ-ын Засгийн Газар, МҮХАҮТ-ын “ТОП 100 аж ахуйн нэгж” жагсаалтад 10-т багтсаар ирсэн. Мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас Мобиком Корпорацийн ажилтнуудынхаа өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг өндрөөр үнэлж Монгол Улсын “Шилдэг Ажил Олгогч”-ийн шалгаруулалтад Тэргүүнд байранд шалгарууллаа. Мобиком Корпораци нь Олон улсын Чанарын удирдлагын менежментийн ISO 9001:2008, Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын ISO 27001:2005 сертификатыг дахин баталгаажуулсан, Монгол Улсын цорын ганц харилцаа холбооны оператор компани юм. Бидний нөр их амжилтын гол үндэс нь манай нийт хэрэглэгч, үйлчлүүлэгчид байдаг бөгөөд он удаан жилийн турш хөгжилд хамтдаа хөгжсөн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье. МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК
https://ikon.mn/n/10d7
10d8
Шарли Эбдо сэтгүүл Францын ерөнхийлөгчийг эхнэртэй нь цуг доромжилжээ
Р.Төмөр, ikon.mn
05/15/2017 10:54:00
Францын шинэ ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрөөсөө 24 насаар эгч эмэгтэйтэй гэр бүл болсон нь түүнийг олны анхаарлын төвд оруулах бас нэг шалтгаан болж байгаа. Макрон 15 настай сурагч байхдаа гурван хүүхдийн ээж, 39 настай драмын багшдаа дурлаж, олон жилийн дараа гэрлэсэн юм. Одоо Макрон 39 настай бол түүний эхнэр Брижит Трогне 64 настай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Францын шог зургийн Шарли Эбдо сэтгүүл Макрон болон түүний эхнэрийн сэдэвтэй зураг нийтэлсэн нь маргаан дэгдээгээд байна. Зураг дээр Макрон жирэмсэн эхнэрийнхээ гэдсэн дээр гараа тавьсан байгаа ба тайлбарт нь “Тэр гайхамшгийг бүтээх болно” гэжээ. Энэ бол Макроны сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ашиглаж байсан уриа үг. Гэхдээ уг зурган дээр өөр утгаар ашиглагдаж байгаа юм. Шарли Эбдогийн шинэ нүүрний зураг хүнийг насаар нь болон хүйсээр нь ялгаварлан доромжилсон агуулгатай гэж сошиал ертөнц, хэвлэл мэдээллийнхэн шүүмжилж байна. Тус сэтгүүл маргаан дагуулсан зургаараа байнга хэл амны бай болж байдаг. Өмнө нь тэд Исламын шашны номлогч Мухаммедыг доромжилсон утгатай зураг нийтэлснийхээ төлөө террорист халдлагад өртөж, хэд хэдэн хүнаа алдаж байв. Эх сурвалж: The Washington Post
https://ikon.mn/n/10d8
10d9
НИССАН лигийн шигшээ цувралыг шинжихүй
ikon.mn
05/15/2017 10:59:00
5-р сарын 19ны баасан гарагт МСБХ-ны 18 дахь удаагийн лигийн аваргын цуврал СТО-нд эхлэх гэж байна. Лигт анхны жилээ өрсөлдөж буй Этүгэн их сургуулийн Ирвэсүүд баг шигшээд өрсөлдөх эрхээ авсан бол тэднийг Монголын сагсан бөмбөгийн түүхэндэх хамгийн хүчирхэг баг болох SBL Хасын Хүлэгүүд хүлээж байгаа юм. Шигшээ цувралд хэн түрүүлж 4 хожсон нь аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэх билээ. Улиралд болсон хоорондын цувралд SBL Хасын Хүлэгүүд баг илт илүүрхсэн боловч энэ удаад огт өөр баг хүлээж байгаа гэдэг нь гарцаагүй. Монголын лигийн түүхэнд хамгийн өндөр цалинтай тоглогч болох AJ West улирлын сүүлийн тоглолтонд багтайгаа нэгдсэн бөгөөд плэйоффт ямар тоглогч болохоо харуулсан. Үүн дээр Дархан Гарьд багийн эсрэг 7 тоглолт хийснээр залуучуудын хувьд томоохон сорилтыг давж, сэтгэл зүй хүчтэй болоод байгаа билээ. Тэгвэл Хүлэгүүдийн хувьд эхний шатанд өрсөлдөгчөө 4-0 ээр шүүрдэж, төдийлөн өрсөлдөөнтэй тоглолт үзэлгүй байсаар финалд хүрчихээд байгаа юм. Туршлагын хувьд Хүлэгүүд илүү ч, энэ плэйоффт туулсан замыг нь бодвол Этүгэн давуу талтай шигшээд хүрч ирээд байна. SBL Хасын Хүлэгүүд Шигшээ багийн гол цөм болсон ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нар цуг тоглож байгаа нь тэр чигээрээ давуу тал юм. Үүн дээр холбогч О.Сэргэлэн Б.Батжавхлан нарын хурдтай, зохион байгуулалт сайтай тоглолтыг онцолж болох юм. Хүлэгүүд багийн хувьд довтолгоо болон урд талын шугамдаа легионер тоглогч авчраагүй бөгөөд зөвхөн самбарын хамгаалалт дээр л хоёр тоглогч авчирсан нь Арбри Батлер, Эпрем Дэвис нар билээ. Тэдний хувьд ур чадвар өндөртэй биш боловч, самбараа манах ажилдаа шилдгүүд нь гэж тодорхойлж болно. Сэлгээнээс гарч ирэх О.Очирбат А.Бямбадорж нар ч ялгаагүй өөрсдийн үүргээ хангалттай биелүүлдэг. Бямбадорж тоглолтын темпийг хурдтай, илүү шидэлттэй болгож өгдөг бол Очирбат будагтай талбайн хамгаалалтыг илүү хүчтэй болгож өгдөг юм. Этүгэн Ирвэсүүд Ирвэсүүд гэж хэлэнгүүт шууд л Эй Жэй Уэст, Нэйт Барнс гэсэн хоёр холбогч нь нүдэнд харагдана. Уэст будагтай талбайд мангас мэт л байгаа бол Барнс холбон тоглогч болоод оноо түүгч гэсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваа. Түүний дундын зайн шидэлтийг зогсоох боломжгүй байгаа шиг, Уэстийн хүчний тоглолт өрсөлдөгч багтаа асуудал учруулдаг гэдгийг бид Дархан Гарьдтай хийсэн цувралаас харсан юм. Тэдэнд дээр довтлогч Н.Батбаяр, н.Билгүүн, О.Дөлгөөн нарын хурдтай идэвхитэй тоглолтыг онцлох ёстой. Харамсалтай нь арлын Японд боловсрол эзэмшиж буй А.Анандын хувьд цувралд оролцохгүй гэсэн таагүй мэдээ байгаа юм. Гарьдын эсрэг 7 дахь тоглолтонд онцгой байсан түүний хувьд сургуульруугаа буцаж буй гэх баттай бус мэдээ байна. Тэгвэл Баярцогт дасгалжуулагчийн хувьд Д.Мөнхтүвшингийн сайн тоглолт багт нь зайлшгүй хэрэгтэй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Дасгалжуулагчид Энэ цувралыг “АХ ДҮҮ БАГУУДЫН ТУЛААН” гэж нэрлэх шалтгаан бий. Тэр нь ах дүү мэт олон жил хамтдаа ажилласан дасгалжуулагч О.Баярцогт, Д.Пүрэвдорж нартай холбоотой. Хасын Хүлэгүүд багийн туслах дасгалжуулагчаар 7 жил ажиллахдаа 2 удаа аварга авсан Пүрэвдорж дасгалжуулагчийн хувьд энэ жил анх удаагаа баг ахлан оролцсон боловч лигийг амжилтаараа тэргүүлснээрээ тэр өөрийнхөө чадварыг батлан харуулаад байна. Үүн дээр багийн ахлагч Билгүүний гэмтэл, мөн өөр лигт давхар тоглох зэрэг хэд хэдэн асуудлууд гарч ирсэн ч багаа амжилттай удирдаж, анх удаагаа бүх оддын тоглолтонд сонгогдон оролцсон билээ. Тэгвэл шигшээ багийн дасгалжуулагч Баярцогтын хувьд ур чадвар тактикийн хувьд хамгийн шилдэг нь гэдэгтээ хэн ч маргахгүй. Монголын сагсан бөмбөгийн түүхэн амжилт болох Азийн наадмын шилдэг наймд үлдсэн нь түүний зохион байгуулалт, ур чадвартай шууд холбоотой. Нэмээд хэлэхэд Пүрэвдоржийн хувьд багш нь гэж хэлж болох хүн билээ. Хамгаалалт Энэ шигшээ цуврал цэвэр тактикын тулаан болно. Монголын сагсан бөмбөгт нэг тоглолтын дундуур гурван өөр хамгаалалтын хувилбар ашигладаг хоёрхон баг байдаг нь Ирвэс болон Хүлэгүүд юм. Дасгалжуулагчийн хувьд арга барил ойролцоо, ур чадвар өндөр, хэн хэнийхээ арга барилыг мэднэ. Тийм ч учраас нэгнийхээ хэрэглэж буй тактикт дор нь хариуг нь барьж, шатрын нүүдэл мэт цуврал болох нь даамжиггүй. Хувийн хамгаалалтаас бүтэн талбайн шахсан хамгаалалт, бүсийн 2-3, 3-2, 1-3-1, 2-1-2 зэрэг олон хувилбарыг хоёр дасгалжуулагч үзэгч бидэнд харуулах бизээ. Будагтай талбай Энэ цувралыг шийдэх гол хүчин зүйл нь Эй Жэй Уэст дээр хийх будагтай талбайн хамгаалалт байх юм. Уэст нэг хүний эсрэг асуудалгүй довтлох чадамжтай нь өмнөх цувралаас харагдсан. Тиймээс давхар хамгаалалтыг хэрхэн тавих, урд талын шугамнаас аль хамгаалагч ирэх, түүн дээр нөхсөн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах вэ зэргээс их зүйл шалтгаална. Нөгөөтэйгүүр Батлер, Дэвис, Очирбат нар Дэвисийн эсрэг хүчний тоглолтыг нь алдаагүй хамгаалж чадахгүй л бол Ирвэсүүд давуу талтай. Плэймэйкер Будагтай талбайд Ирвэсүүд илүү байж болох ч тэдэнд цор ганц найруулагч байгаа нь Нэйт Барнс юм. Бүх довтолгоог Барнс зохион байгуулдаг учраас бараг л амралтгүй 40 минутыг талбайд өнгөрүүлдэг. Үүний эсрэг Хүлэгүүдэд довтолгоо эхлүүлэх чадамжтай олон тоглогч бий: Билгүүн, Санчир, Сэргэлэн, Батжавхлан. Тэдний аль нэг нь асуудалд орлоо гэхэд нас болон тоглолтын туршлагаар илүү Отгонмөнх багаа асуудалгүй удирдаад явах болно. X Factor Этүгэн Ирвэсүүд багийн хувьд довтлогч Билгүүнийг онцлохгүй байхаас өөр аргагүй. Хамгаалалт дээр тус багийн хамгийн сайн тоглогч, эсрэг багийн бүх шилдгүүдийн эсрэг талбайн бүх хэсэгт хамгаалж чаддаг. Тэгвэл Хүлэгүүдийг хожих эсэхийг шийдэхэд өмнөх жилүүдийн адил Отгонмөнхийн үүрэг оролцоо их байх юм. Билгүүн, Санчир нар өөрсдийн хийдгээ хийж үүнд нь Батжавхлан, Сэргэлэн нар тус болох нь гарцаагүй. Харин нэмэлт онооны тусламж ирж, эхнээс нь тоглолтыг хянаж явах эсэх довтлогч Отгонмөнхөөс хамаарах болно. Анхаарлын төвд Улирлын турш багаа бүх тал дээр тэргүүлж байсан ОУХМ Д.Мөнхтүвшин плэйоффт тун тааруу тоглож байгаа. Алдааны асуудлаас гадна хүчтэй хамгаалалтын эсрэг хангалттай оноо авч чадахгүй байгаа бөгөөд Гарьдын эсрэг хийсэн цувралд нээлтийн тоглолтыг эс тооцвол дэндүү хангалтгүй байсан гэхэд болно. Хэрэв Мөнхтүвшин шигшээд иймэрхүү байдлаар тогловол Этүгэний хувьд довтолгоон дээр асуудалтай боллоо л гэсэн үг. Тактикийн тулаанаар дүүрэн таамаглахын аргагүй цуврал 5-р сарын 19-ны баасан гарагаас эхлэн явагдана. Б.Сумъяа
https://ikon.mn/n/10d9
10da
TOYOTA автомашины лизингийн хугацаа 8 жил болж, Зээл олголтын шимтгэл тэглэгдлээ
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 11:04:00
Toyota Motor Corporation-н албан ёсны борлуулагч Таван Богд ХХК Монгол орны уур амьсгал, замын нөхцөл, шатахууны стандартад нийцсэн Land Cruiser 200, Land Cruiser Prado 150, Land Cruiser 76, 78, 79, RAV4, Hilux pick-up, Alphard, Hiace загварын автомашинуудыг 8 жилийн хугацаатай, зээл олголтын шимтгэлгүй Хаан банкны лизингээр санал болгож байна. Лизингийн урьдчилгаа төлбөр 10%, сарын хүү 1.4% Хаан банкны эдийн засагчид автомашины Toyota үзэсгэлэнгийн танхимд өдөр бүр 18.00 цаг хүртэл ажиллаж байна. Таван Богд ХХК-ийн агуулахад бэлэн байгаа 34 автомашинаас өнгө, загварын сонголт хийгээрэй. 05-р сарын татан авалтын автомашинууд бууж байна. Худалдан авсан автомашин бүрт урамшууллын бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дагалдах ба хүссэн хэн бүхэн сонирхсон автомашинаа жолоодож үзэх боломжтой. Хаяг: CБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota төв. Toyota автомашины худалдаа өдөр бүр 09:00-20:00, утас: 9411-2201, 9411-2202, 9411-2203, 9411-2204, 9411-2205. Хаан банкны зээлийн эдийн засагчийн утас: 7577-7880. Facebook хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/ Вэб сайт: www.tavanbogdllc.mn
https://ikon.mn/n/10da
10db
КРОКУСТ хуримаа хийх 6 шалтгаан
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 11:54:00
Хүний амьдралын хамгийн мартагдахааргүй, аз жаргалтай мөчүүдийн нэг нь Хуримын ёслол гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Өргөө гэрийнхээ голомтыг бадраахаар зэхэж буй хосуудын хувьд амьдралд ганц тохиох гайхамшигт өдрөө хэрхэн тэмдэглэх нь хамгийн чухал шийдвэр. Тэгвэл бид Гал тахиа жилд хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа зориулан хүлээн авалт хийхэд хамгийн тохиромжтой Крокус эвент холлд хуримаа тэмдэглэх 6 шалтгааныг танилцуулж байна. 1.Багтаамж Крокус эвент холл 250-1200 хүний багтаамжтай. Та хуримын зочдынхоо тооноос шалтгаалан танхимын дотоод чимэглэлийг хүссэнээрээ хийлгэх боломжтой. Мөн таны зочид авто машинаа хаана байрлуулах вэ гэж санаа зоволтгүй, тэгвэл гаднаа 100-150 автомашины зогсоолтой. 2. Тоног төхөөрөмж Хамгийн сүүлийн үеийн мэргэжлийн тайз, гэрэлтүүлэг, дууны систем, дэлгэц бүхий техник тоног төхөөрөмж, чимэглэл, зүй ёсоор хамгийн том давуу талд тооцогдоно. Та Монголын рок, попын шилдгүүдийн тоглолтоо хийдэг энэ танхимд илүү зардал гаргалгүй хуримаа хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн танд зориулсан тохижилт, чимэглэл зэрэг нь багцийн үнэндээ багтжээ. 3. Үнэ Тэд зах зээлийн дундаж үнэлгээг тогтоодог. Энэ жил хамгийн бага үнэлгээтэй меню нь 69.000 төгрөгөөс эхэлж байна. Хамгийн дээд тал нь 110.000 төг хүртэлх үнэ бүхий менюнээс сонголтоо хийх боломжтой. 4. Хоол үйлчилгээ Амт чанартай хоол бол хуримын зочдодоо үзүүлэх хамгийн том хүндэтгэл! Тэгвэл та үүнийг Крокуст мэдрэх болно. Учир нь, Номадсын сүлжээний шилдэг тогооч нарын гарын хоол, амттан бүхэн таны ширээн дээр хүрч туршлагатай хамт олон танд үйлчлэх болно. 5. After party Хурим дуусаад л шууд харих гэж байгаа юм биш биз дээ? Хуримын зочдын сэтгэлийг сэргээх диско үдэшлэг зохион байгуулахад бид нээлттэй. Улаанбаатар хотын томоохон эвент шоу, арга хэмжээ болдог Крокусийн заалнаа шилдэг DJ нартай гайхамшигт үдшийг доргио өнгөрүүлээрэй. 6. Урамшуулал Мэдээж хүн бүхний сонирхох асуух асуулт нь Урамшуулал. Тэгвэл Крокусийн хамт олон ирж буй Могой сардаа захиалга өгсөн хосууддаа амттаны ширээгээр бэлэг барих гэж байна. Таны хуримын ширээний чимэг 3 давхар бялуунаас гадна зочдоо дайлах амттанууд үнэгүй дагалдах болно.
https://ikon.mn/n/10db
10dc
Дутерте Монгол Улсыг АСЕАН-тай ойр дотно, түншийн харилцаа тогтооход туслахаа илэрхийлэв
ikon.mn
05/15/2017 11:57:00
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийж буй айлчлал- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар албан уулзалт хийлээ. Родриго Дутерте дэлхий их хаадаас Чингис хаан, Хубилай хааны түүхийг их уншдаг гээд Монгол Улсыг АСЕАН-тай ойр дотно, түншийн харилцаа тогтоож ажиллахад туслахаа илэрхийлэв. Хоёр улс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг холбох хамтын ажиллагаа тогтоох нь чухал байна гэлээ. Камбожоос Монголд цагаан будаа нийлүүлнэ Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Камбожийн Вант Улсын Ерөнхий сайд Хун Сен-тэй албан уулзалт хийлээ. Манай хоёр улс 1960-аад онд дипломат харилцаа тогтоосон ч, харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй байгааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцов. Камбож Улсын БНХАУ-тай байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр, түүний үр дүн, алдаа онооноос суралцах, туршлага солилцох сонирхолтой байгаагаа Монголын тал илэрхийллээ. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монголд цагаан будаа нийлүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа тогтоох өргөн боломж байгааг Камбожийн тал онцлов. Боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах замаар хоёр улсын жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, парламент, Гадаад харилцааны яамдын төлөөлөгчдийг харилцан айлчлуулах, Хамтарсан хороо байгуулахаар Ерөнхий сайд нар санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/10dc
10dd
Б.Баттөмөр: Зам барих компани гурван жилийн чанарын баталгаа гаргадаг болно
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/15/2017 12:24:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Монголын болон Хятадын компаниуд зам тавьж байгаа. Тэгэхээр дотоод, гадаадын аль нэг компани зам тавиад нэг жил болчихоод орхичихвол эвдэрлийг татвар төлөгчдийн хөрөнгөөр засдаг. Уг хугацааг гурван жил болгох зарчмын зөрүүтэй санал Эдийн засгийн Байнгын хороо болон чуулган дээр олонхийн дэмжлэг авсан. Монгол Улсад зам барьж байгаа компаниуд гурван жилийн хугацаанд чанарын баталгааг хангах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Замын зураг төсөл хийдэг, зураг төсөлд хяналт тавьдаг байгууллагууд ямар нэгэн чанарын баталгаа гаргадаггүй байсан. Шинэ хуулиар зам барих ажиллагаанд оролцож байгаа бүх компаниуд гурван жилийн хугацаанд чанарын баталгаагаа хангахаар болж байгаа. Ингэснээр замын чанарт өөрчлөлт гарна. Манай улсад зам барьдаг 500 гаруй компани байдаг. Манайд аттестатчилал бараг байдаггүй. Барьсан замаар нь аттестатчилдаг. Зам барьж байгаа компаниудын мэргэжлийн ур чадвар, техник технологи, зураг төсөлтэйгөө харьцаж байгаа байдал болон зам тавих үндсэн бэлтгэл ажлуудаа яаж хийж байгаатай холбоотой хуульд нилээн хатуу шаардлага тавьж өгсөн" гэв.
https://ikon.mn/n/10dd
10de
Шилмүүст моддоор гоёсон Улаанбаатар дэлхийн ногоон нийслэл болно
А.Төгөлдөр, iKon.mn
05/15/2017 12:07:00
Хүүхэд байхад ээж минь мод шуугих чимээг чих тавин сонсч бай гэж хэлдэгсэн. Салхины исгэрээ мододтой нийлэн дуулахад хүний сэтгэлийн цог жавхаа сэргэдэг гэж учрыг нь тайлбарлаж билээ… Сүүлийн олон хавар нэг наст цэцэгсээр зуурхан гоёл хийж явсан нийслэл маань энэ зуныг мөнх ногоон моддоор угтаж байна. Агаарын бохирдол, яндан, машин тэрэгний утаа, тоос гээд хотынхныг байх суух аргагүй болгосон суурьшмал соёлын бэрхшээлийг шийдэх гарц нь цэцэрлэгжүүлэлт, мод, бутны тарималжуулалт гэдгийг дэлхийн жишиг бидэнд харуулсан билээ. Зуун дамжин наслахдаа тэнгэр өөд тэмүүлдэг мөнх ногоон модод хүчил төрөгчийн эх ундарга гэдэг утгаараа агаарыг шүүгч, угаагч, бас эрүүлжүүлэгч юм. Үүнийг хүн бүр шахам мэддэг ч өнөөдрийг хүртэл идэвхтэйгээр мод тарьж, ургуулж, арчилж чадаагүйн шалтгаан юу байсан юм бол… Өөрөөр хэлбэл, бид экологийн боловсрол, мод тарих арга ухаанд шимтэн суралцаагүйнх билээ. Самрыг замын хажуухнаас худалдаж аваад идэх дуртай мөртлөө ямар модноос ургадаг, яаж түүдгийг мэддэг хүн хэр олон байдаг юм бол. Модыг хөрсөнд шилжүүлэн суулгасны дараа хэдэн цагт усалж, хэрхэн арчлах ёстой талаарх мэдээлэл бидний дунд огт байхгүй гээд хэлчихэд хилсдэхээргүй. Ингэхээр мод тарих, ургуулах, түүний үр шимийг хүртэх төлөвлөгөө утгаараа хэрэгжээгүй нь ийм л шалтгаантай байсан биз ээ. Тоймлоод хэлэхэд, хамгийн бага арчилгаа шаарддагаараа Улаанбаатарт улиас л ургаж байна. Гэтэл шилмүүст модод тарьж ургуулах нь нийслэлийн ногоон байгууламжид чухал ач холбогдолтой. Жишээ нь, манай улсад таван зүйлийн шилмүүст мод ургадгийн нэг нь Нарс. Шилмүүст мод бол дэлхийн сэрүүн бүсийн ойн цөм хэсэг ч гэгддэг. Сэрүүн бүсийн хамгийн урт насалдаг, том хэмжээтэй болж ургадаг мод ч гэж хэлж болно. Иймд энэ хавар нийслэлийн Засаг даргын санаачилгаар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ганцхан жилийн настай алаг цэцэгсээр биш, мөнх ногоон шилмүүст модтой, ирээдүйн үр удам, хойч үед эрүүл амьдралын орчныг бүрдүүлсэн Улаанбаатар хот болох ажлыг эхлүүлсэн нь нийслэлчүүдийн сайшаалыг хүртэж эхлээд байна. Өнгөрсөн намар зүүн дөрвөн замаас Улсын их дэлгүүр хүртэл 200 гаран том нарс мод шилжүүлэн суулгаж эхэлснийг та бид харсан. Дэлхийн жишиг нийслэл, бизнес экологийн төв болохоор тэмүүлж буй Улаанбаатар хотын хувьд энэхүү үйл ажиллагаа ач холбогдолтой гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, дендрологич Б.Чимид “Том мод шилжүүлэн хотоо чимдэг нь дэлхийн жишиг. Шилмүүст мод хотын нөхцөлд жилд 2-3 см өсөлт өгч байна. Тэр мод таван метр болоход хэдэн жил шаардагдах вэ. 30-40 жил болж байж 5 метр өндөр болно. Та, бидний нас гүйцэхгүй шүү дээ. Харин авч ирсэн модоо ургуулах ёстой. Тийм технологи, арга бүгд бий болжээ. Дэлхийн жишигт хүрсэн технологиор, нийгмийн хариуцлагатай компаниуд энэ ажлыг хийх ёстой. Хэдэн мянга, сая га-аар нь ойгоо шатаачихдаг мөртөө цөөхөн мод аваад яаж ийгээд ургуулчихвал манай хот 2-3 жилдээ ногоон болно” хэмээн өнгөрсөн баасан гаригт “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ер нь том мод шилжүүлэн суулгах нь дэлхийн ногоон хотуудын гол авч хэрэгжүүлдэг ажил юм. Жишээ нь, өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сарын 4-нд Английн 10 дахь том хот гэгддэг Бристолын мээр Жорж Фергусон болон байгаль орчны асуудал хариуцсан яамны Төрийн нарийн бичгийн дарга Элизабет Трасс нар том мод ургуулж, сая модтой ногоон хот болох төлөвлөгөөндөө хэрхэн хүрч байгаа талаар http://thegreencity.com-д мэдээлсэн байв. “Европын ногоон нийслэл болох үйл хэрэг маань том мод ургуулж сая модтой болох төлөвлөгөөний хэрэгжилт болж буйд маш их сэтгэл хөдөлж байна. Бристол хотын ирээдүй болсон хүүхдүүд ногоон моддын дунд тоглож, тэдний эргэн тойронд өсч торнино гэдэг маш чухал ач холбогдолтой зүйл юм” хэмээн мээр Жорж Фергусон хэлсэн байна. Дэлхийн хотууд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд том моддыг шилжүүлэн суулгах туршлагыг хэрэгжүүлж байгаа ба 200-300 настай модыг хүртэл шилжүүлэн суулгаж байна. Ийм настай модны шилжүүлэн суулгах технологи ч хүртэл бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Ойрын жишээ, манай урд хөрш Өвөрмонголчууд Далан хар уулаа бүгдийг нь уулнаас мод авч ирээд ойжуулчихсан байдаг. Ийнхүү Улаанбаатар хот дэлхийн ногоон нийслэлүүдийн нэг болох ТОМ амбиц том моддыг шилжүүлэн ургуулах их үйл хэргээр эхлэлээ тавьж байна. Бас тун удахгүй нийслэлийнхээ гудамжаар алхаж явахдаа бид моддын дуулах чимээг сонсоно. Тэр эгшиглэнт аялгуу нийслэлчүүдэд урам зориг, аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэж байна. Яг л ээжийн минь хэлсэн шиг...
https://ikon.mn/n/10de
10df
Хөөсөнцөрийн үйлдвэрт гарсан галын тархалтыг зогсоожээ
Б.УЧРАЛ, iKon.mn
05/15/2017 15:05:00
Гэрэл зургийг mpa.mn эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 15:05 2017/05/15 Хөөсөнцөр шатсанаас болж үүссэн гал түймрийг унтраахаар Нийслэлийн Онцгой Байдлын албаныхан шуурхай ажиллаж, тархалтыг зогсоожээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах гурван ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажилласан байна. Гал түймрийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Одоо галыг бүрэн унтраах ажил үргэлжилж байна. 12:21 2017/05/15 Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүр орчимд байрлах хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна. Дуудлага 12:02 цагт гал унтраах албанд иржээ. Гал түймрийг унтраахаар Нийслэлийн Онцгой Байдлын газрын гурван анги ажиллаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. Галын улмаас хотын агаарт хар утаа татаад байна. Гэрэл зургийг mpa.mn 15:05 2017/05/15 Хөөсөнцөр шатсанаас болж үүссэн гал түймрийг унтраахаар Нийслэлийн Онцгой Байдлын албаныхан шуурхай ажиллаж, тархалтыг зогсоожээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах гурван ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажилласан байна. Гал түймрийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Одоо галыг бүрэн унтраах ажил үргэлжилж байна.
https://ikon.mn/n/10df
10dg
Ухаалаг утастай болох ийм амархан гэж үү?
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 12:25:00
Та ямар ч мөнгө урьдчилж төлөхгүйгээр цоо шинэ ухаалаг утастай болохыг хүсэж байна уу? Мобиком Корпораци үнэнч хэрэглэгчдэдээ онцгой боломж олгож, гар утасны зээлийн шалгуураа дахин бууруулаад байна. Хэрэв та Мобикомын дугаараа 3 болон түүнээс дээш жил идэвхтэй ашиглаж байгаа бол 1,000,000₮ хүртэлх үнэтэй гар утсыг Миний Моби багцын гэрээ байгуулан урьдчилгаа төлбөргүйгээр авах боломжтой боллоо. Жишээ нь: Та Мобикомын дугаараа өөрийн нэр дээр 3 –ааc дээш жил ашигласан, сүүлийн 9 сарын турш таны төлбөр сар бүр 9,000₮-өөс дээш гарч, түүнийгээ хугацаанд нь төлж байсан бол та Мобикомын салбаруудад худалдаалагдаж байгаа Samsung, LG, Huawei брэндийн утаснуудаас сонгон 1,000,000₮ хүртэлх үнийн дүнтэй утсыг урьдчилгаа төлбөр төлөлгүй, зээлээр аваарай. Харин 1,000,000₮-өөс дээш үнийн дүнтэй гар утас сонгох бол үнийн дүнгийн 30-35% хүртэлх урьдчилгаа төлөөд зээлээр авахыг санал болгож байна. Доорх шалгуурын дагуу та сонгосон гар утсаа 12 сар болон 24 сарын хугацаатайгаар зээлээр аваарай. № Таны хэрэглээ Худалдан авах гар утасны үнэ 1 Сүүлийн 12 сарын турш сар бүр 20,000₮-өөс дээш хэрэглээ хийсэн 1,000,000₮-өөс дээш 2 Сүүлийн 9 сарын турш сар бүр 9,000₮-өөс дээш хэрэглээ хийсэн 500,000₮-999,999₮ 3 Сүүлийн 6 сарын турш сар бүр 9,000₮-өөс дээш хэрэглээ хийсэн 200,000₮-499,999₮ Та гар утас зээлээр авах боломжтой эсэхээ шалгах бол: 366 тусгай дугаарт i үсэг мессэжээр илгээх эсвэл Өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний салбарт хандана уу. Ухаалаг утсыг Мобикомоос л авдаг Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
https://ikon.mn/n/10dg
10dh
Нийтийн бие засах нэг газрыг ажиллуулахад сард 2.5 сая төгрөг шаардлагатай
ikon.mn
05/15/2017 12:39:00
Нийтийн бие засах газруудын үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудлын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар нийтийн бие засах газар /City toilet/-ын ашиглалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтыг хариуцаж байгаа нийт 19 нийтийн бие засах газраас ашиглалтад эцэслэн хүлээж аваагүй 2 газар байгаа ба 17 газрын байнгын хэвийн ажиллагааны ашиглалтыг хариуцан ажиллаж байна. Дээрх 17 газрын 4-ийг Хот тохижилтын газар өөрсдөө, 11-ыг нь түрээс болон ашиглалтын гэрээгээр, нийт 15 газрыг ажиллуулж, 88.2% нь байнгын ажиллагаатай байгаа бол байршил муутай, үйлчлүүлэгч ордоггүй нөхцөл шалтгаанаар ашиглалтад хүлээж авсан 2 газар, тодорхой шалтгаанаар ашиглалтад аваагүй 2 буюу нийт 4 газрыг ажиллуулаагүй, түр зогсоосон байна. Дээрх 19 газрын 6 нь дулаанд, 19 нь цахилгаанд, 18 нь цэвэр усанд, 13 нь бохир усны шугам сүлжээнд холбогдсон, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй 13 газар байна. Дулаанд холбогдоогүй 13 газрын халаалтыг цахилгаан хэрэгслэл ашиглаж халаадгаас цахилгааны зардал өндөр буюу нийт ашиглалтын зардлын 50 орчим хувийг эзэлдэг байна. Ашиглалт хариуцсан байгууллагаас Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний санхүүжилтийн хуваарилалт нь хариуцаж буй 19 газрыг бүрэн ажиллуулах зардалд хүрэхгүй байгаа тул дээрх зохицуулалтын арга хэмжээг авч, обьектыг байнгын ажиллагаатай байлгах, ахуйн үйлчилгээг иргэдэд хүргэх түвшинд авч буй зохих арга хэмжээ авч байгаа боловч цаашид энэ байдлаар зохицуулахад хүндрэлтэй, нийслэлийн өмчийг ариг гамтай, зориулалтын дагуу бүрэн ашиглах хүрээнд зохих менежментийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар танилцуулсан юм. Иймд Захирагчийн ажлын албанаас дээрх 19 газрыг менежментийн гэрээгээр ажиллуулах, эсхүл гэр хороололд байрлах ашиглагдахгүй байгаа нийтийн бие засах газруудыг дуудлага худалдаагаар худалдаалах, хэрэв дээрх байдлаар хэрэгжих боломжгүй гэж үзвэл нийслэлийн өмчид хэвээр үлдээх, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэх, улмаар ашиглалтын зардлыг нийслэлийн төсвөөс бүрэн шийдвэрлэх асуудлаар саналууд хэлэлцүүлсэн. Нийтийн бие засах нэг газрыг ажиллуулахад сард 2.5 сая төгрөг буюу жилд 30.0 сая төгрөг зарцуулна. Нийт 19 газрыг ажиллуулахад жилийн ашиглалт, ажилчдын цалин, нийгмийн даатгалын зардал болон элэгдлийн зардалд 560,0 орчим сая.төгрөг шаардлагатай тооцоо судалгаа гарч байгаа юм. Улмаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцээд нийтийн бие засах газруудыг бүхэлд нь багцалж, менежментийн гэрээгээр ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх, нийтийн бие засах газрыг зайлшгүй нэмж байгуулах газар, байршлуудын судалгаа гаргаж танилцуулах, дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг инженерийн шугам сүлжээнд холбох шийдлийг гарган, хөрөнгө оруулалтын тооцоог хийж танилцуулах, түүнчлэн шатахуун түгээх станц, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудын бие засах газруудыг иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр холбогдох дүрэм журамд тусгуулж, шийдвэрлүүлэх асуудлуудаар холбогдох чиг үүргийн байгууллагуудад үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.
https://ikon.mn/n/10dh
10di
"Өнөөдрөөс эхлэн Монгол Улсад албан ёсоор TOPCIT шалгалтыг тогтмол авч байхаар боллоо"
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
05/15/2017 13:05:00
Мэдээлэл технологийн салбарын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TOPCIT шалгалтын нээлт өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркт боллоо. TOPCIT шалгалтыг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Мэдээллийн технологийн үндэсний парк болон БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институци хамтран Монгол Улсад нутагшуулах ажлыг хийж иржээ. "Монгол Улсын IT-ийн салбарын боловсон хүчнүүд олон улсад ажиллах үүд хаалга нээгдэж байна" БНСУ-ын МХХТДИ-ийн Ерөнхийлөгч Сан Хо Лий “IT-ийн салбарын боловсон хүчнийг дэлхийн түвшинд гаргахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын стандарт хэрэгтэй байсан учраас БНСУ-аас энэ шалгалтыг бий болгосон. Энэ шалгалтаар дамжуулан Монгол, Солонгос хоёр улсын харилцаа улам батжина гэж найдаж байна. Монгол Улсын IT-ийн салбарын боловсон хүчнүүд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн олон улсад үнэлэгдэх, ажиллах үүд хаалгыг нээж байгаа хэрэг юм. Монгол Улсад 2016 оноос энэ шалгалт туршилтын журмаар зохион байгуулагдаж ирсэн. Харин өнөөдрөөс эхлэн албан ёсоор TOPCIT шалгалтыг тогтмол авч байхаар болж байна” хэмээн тайлбарлалаа. Ц.Содномдамба: Байгууллагуудад өндөр чадвартай боловсон хүчин бэлтгэх нь дамжиггүй МТҮП-ын захирал Ц.Содномдамба “Өнөөдрөөс эхлэн албан ёсны TOPCIT шалгалтыг авахаар болж байгаад баяртай байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TOPCIT шалгалтаар монгол хүн бүр олон улсад мэдлэг чадвараа үнэлүүлэх боломж нээлттэй болно. Энэ хэрээр манайд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад өндөр чадвартай боловсон хүчин бэлтгэх нь дамжиггүй. Өнөөдрийн шалгалтад 90 гаруй хүн бүртгүүлсэн байна” гэв. Олон улсын TOPCIT шалгалт нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэдгээрээ онцлог юм байна. Тус шалгалтыг өнөөдрийн байдлаар Филиппин, Вьетнам, АНУ, Тайланд зэрэг улсад албан ёсоор авдаг бөгөөд шалгалтын хэлбэр нь зургаан түвшинтэй, компьютерт суурилсан, технологийн болон бизнесийн гэсэн хоёр бүлэг бүхий нийт 65 тестийн асуултуудаас бүрддэг ажээ.
https://ikon.mn/n/10di
10dj
Гутеррешийн ажлаа авснаас хойш уулзаж байгаа анхны дээд албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхий сайд байв
ikon.mn
05/15/2017 13:00:00
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа. Түүх сонирхож, энэ чиглэлийн ном их уншдагийн хувьд хэлэхэд өнөөдөр болж буй “Бүс ба зам” санаачилгатай холбогдох анхны түүх, эхлэлийг Монголын өвөг дээдэс гайхамшигтай түүхээр бүтээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Монгол Улс, НҮБ хоорондын харилцаанд ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй, бид цаашид ч Монгол Улсыг тууштай дэмжих болно, ялангуяа байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, эрсдэлээс сэргийлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2018 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын олон улсын хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урив. Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш оролцож, 15,000 гаруй цэргээ илгээсэн бөгөөд энэ хугацаанд монгол дайчид энхийг сахиулагчдын нэр төрийг өндөрт өргөж, хэд хэдэн удаа хүндтэй гавьяа байгуулсныг Монгол Улсын Ерөнхий сайд онцлов. Мөн дэлхий нийтэд энхийг сахиулах, хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг үйлсэд Монгол Улс цаашид ч НҮБ-ын мандатын дор хувь нэмрээ оруулах болно гээд энхийг сахиулахад Монголын эмэгтэй дайчдын тоог нэмэгдүүлэх, инженерингийн рот илгээх боломжтойг онцлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монголын энхийг сахиулагчид тооноос гадна чанар, чадвараар НҮБ, дэлхийн хэмжээнд үнэлэгддэг учраас Ерөнхий сайд таны хэлж байгаа саналыг бүх талаар дэмжих болно” гэлээ. Монгол Улс анх удаа инженерингийн рот илгээх сонирхолтой байгаа нь сайн хэрэг, тэднийг хүлээж авахад бэлэн, мөн хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд нийгмийн амгалан байдлыг тогтоох, хэв журмыг сахиулах зорилгоор цагдаагийн албан хаагчдыг ч энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж болохыг ноён Антонио Гутерреш онцоллоо. Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ажлаа авснаас хойш уулзаж байгаа анхны төрийн өндөр дээд албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/10dj
10dl
CHAIRMAN COLLEGE: Удирдах ажилтанд зориулсан сургалт
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 13:29:00
Монголын бизнесийн түүхийг бүтээсэн бизнесийн лидерүүдийн залгамж халаа чадварлаг удирдагчдыг бэлтгэх зорилготой CHAIRMAN COLLEGE удирдах ажилтанд зориулсан сургалт 2017.05.17 нд эхэлнэ. Сургалтанд оролцогчид Компанийн засаглал ба эрх зүйн асуудлууд, компанийн стратеги болоод бизнесийн эрх зүйн орчин, Хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт татах боломж тэдгээрийн эрх зүйн нөхцлүүд, Хүний нөөцийн бодлого болон Хөдөлмөрийн эрх зүйн асуудлууд, Технологи, маркетинг борлуулалтын орчин үеийн чиг хандлагуудыг эрх зүйд нийцүүлэн ашиглах буюу Менежмент, Эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх хосолсон ур чадварыг олгох зорилготой сургалт юм. /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/ /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/ Сургалтын хөтөлбөрийн хувьд: Бизнесийн байгууллагын удирдах ажилтанд нэн хэрэгцээтэй найман менежментийн сэдвийг эрх зүйн сэдвүүдтэй хослуулан үзэх боломжтой. /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/ Сургалтад бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/a/benecraft.com/forms/d/e/1FAIpQLSc7DMa4GBOsyrcDFU5q0OxTWO2fgARjcascqRvoXu4UumrCQw/viewform?c=0&w=1 Компанийг зөв удирдлагаар хангах үндсэн үүрэг бүхий УДИРДАХ АЖИЛТАН ТАНД зориулан “Корпорэйт трейнинг” компаниас зохион байгуулж буй “Chairman college” сургалтын талаарх мэдээллийг 7000-1123, 94061123 утсаар холбогдож авах боломжтой.
https://ikon.mn/n/10dl
10dm
ФОТО: Д.Сүхбаатарын талбай дээр Төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж байна
А.Үлэмж, iKon.mn
05/15/2017 13:39:00
Гэрэл зургийг mpa.mn Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран үйл ажиллагаагаа ард түмэндээ сурталчлах, танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр төрийн зарим байгууллагуудын үйл ажиллагаа, ямар бодлого баримталж байгаа талаар тодрууллаа. Үндэсний Хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан "Манай Үндэсний Хөгжлийн газар дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод хүргэхийн тулд дунд хугацааны хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Өнөөдөр эдгээрийг ард түмэндээ тайлагнаж байна" гэлээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан "Манай байгууллагын хувьд Нийслэлийн өмчийг үр ашигтай захиран зарцуулах, үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд ихэнх нь алдагдалтай ажиллаж байна гэсэн шүүмжлэлтэй байгаа. Бид алдагдлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа" гэлээ. Өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, цахим тендер шалгаруулалтын шинэ системийн талаар мэргэжлийн баг зөвлөгөө өгч, цахим тендерт оролцогчийн нууцлалын код олгож байна. "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Ард иргэд идэвхтэй оролцож, төрийн байгууллагуудын талаар мэдээлэл авах боломжтой юм. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/10dm
10dn
5,000₮-өөр цэнэглээд 55,000 нэгжтэй болоорой
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 13:46:00
СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд 55,000 нэгжтэй 5,000₮-ийн картын урамшуулал зарлалаа. Та урамшуулалт хугацаанд цаасан болон цахим бүх төрлийн 5’000₮ картаар дансаа цэнэглээд 55000 нэгжтэй болж яриа, мессеж болон задгай датандаа хүссэнээрээ ашиглаарай. 5,000₮ нэгж авах бол ЭНД дарж нэвтрэн цахим салбараар өөртөө болон дотны хүмүүсийнхээ дугаарыг цэнэглэх боломжтой. Үйлчилгээний төрөл Нэгж Үндсэн нэгжийн хоног Урамшууллын нэгж SKYphone 3.0 5000 нэгж 30 хоног 50000 нэгж ӨНГӨЛӨГ дата 2500 нэгж 15 хоног ӨНГӨЛӨГ хоног 5000 нэгж 50 хоног Урамшууллын нэгжээ шалгахдаа 123 дугаарт BONUS гэж илгээнэ үү. Санамж: Урамшууллын нэгжийг зөвхөн СКАЙтелийн сүлжээнд яриа, мессеж болон задгай датанд ашиглах ба бусдад шилжүүлэх, багц идэвхжүүлэхэд ашиглахгүй. Урамшууллын нэгжийн хүчинтэй хугацаа 5 хоног. Давхар цэнэглэхэд урамшууллын нэгжийн хүчинтэй хугацаа 5 хоногоор сунгагдаж, өмнөх урамшууллын нэгжийн үлдэгдэл дээр сүүлд цэнэглэсэн урамшууллын нэгж дансанд нэмэгдэж орно. Урамшууллын хугацаа 2017/05/31-нийг дуустал.
https://ikon.mn/n/10dn
10do
22 настай залуу WannaCry вирусны тархалтыг санамсаргүй зогсоож чаджээ
Р.Түвшин, iKon.mn
05/15/2017 14:01:00
Дэлхий даяар тархаж, 200 мянга орчим компьютерийн мэдээллийг барьцаалан мөнгө нэхэж байгаа WannaCry вирусыг нэгэн залуу санамсаргүй зогсоож чаджээ. Британий мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, жинхэнэ нэрээ нууцалж, MalwareTech нэрээр ажиллаж байгаа 22 настай залуу санамсаргүй энэ вирусны тархалтыг зогсоодог “нууц түлхүүрийг” олсон байна. Баасан гарагт шинэ вирус тархаж эхэлснийг сонссон залуу уг вирусны ажиллагааг нь судалж эхэлжээ. Гэтэл тухайн вирус нь нэгэн утга учиргүй, маш урт домэйн нэртэй хаяг руу хандан холболт үүсч буй эсэхийг шалгаж байгааг илрүүлсэн байна. Яг ямар учиртайг нь ойлгоогүй ч залуу мэргэжилтэн огт бүртгэлгүй байгаа энэ хаягийг $10.69 төлж бүртгүүлэн идэвхтэй болгожээ. Гэтэл бүртгүүлсэн даруй уг хаягаар секунд тутамд хэдэн мянган холбогдох хүсэлт орж ирсэн байна. Үүний дараа WannaCry вирусны тархалт дэлхий даяар зогсож эхэлжээ. Вирусыг бүтээгчид ийм урт, хэний ч тааж олохгүй домэйн хаяг руу хандаад, хэрвээ хаяг идэвхтэй байвал өөрийгөө тараахаа зогсоодог нууц үйлдлийг вирусны эх кодонд оруулсан байв. Нэг ёсондоо өөрийгөө устгах түлхүүрийг хийж өгсөн байжээ. Дээрх тусгай домэйн нэр бүхий хаяг руу холболт тогтохгүй бол вирус цааш үргэлжүүлэн өөрийгөө тараадаг байж. Ийнхүү санамсаргүйгээр аюултай вирусны тархалтыг зогсоосон залуу хувийн аюулгүй байдлаа бодолцон нэрээ нууцалж байгаа юм байна. Тэр өөрийгөө ердөө $10.69 төлөөд дэлхийн 100 гаруй улсыг хамарсан вирусны тархалтыг зогсоож чадна гэж бодоогүй нь мэдээж. Одоо тэр найз нарын хамт тухайн домэйн хаяг руу ирж байгаа холбогдох хүсэлтүүдийн IP хаягийг цуглуулан хуулийнханд мэдээлэх ажиллагаа явуулж байгаа гэнэ. Учир нь ихэнх хүмүүс ийм вируст барьцаалагдсанаа мэдээгүй явж байх магадлалтай тул тэднийг хуулийн байгууллагуудад мэдээлж арга хэмжээ авхуулах юм. Энэ удаагийн зогсоосон явдал нь түр зуурын арга бөгөөд вирус бүтээгчид кодоо засан дахиж тараах магадлалтайг тэд анхааруулсан байна. WannaCry вируст одоогоор Windows үйлдлийн системтэй компьютерууд өртөж байгаа ба Майкрософт компани шинэ болон хуучин бүх үйлдлийн системдээ зориулж, вирусны эсрэг програмын шинэчлэлт гаргаад байгаа. Тиймээс Windows үйлдлийн системээ даруй шинэчилбэл вирусны халдлагаас компьютерээ хамгаалж болох юм. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/10do
10dp
ДНБ-ий өсөлт 4.2 хувьтай гарчээ
Б.УЧРАЛ, iKon.mn
05/15/2017 14:28:00
Гэрэл зургийг MPA.mn Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар танилцууллаа. Монгол Улсын ДНБ оны эхний гурван сарын байдлаар 4.2 хувийн өсөлттэй гарчээ. Энэ өсөлтөд бөөний болон жижиглэн худалдааны 2.5 хувийн өсөлт, бүтээгдэхүүний цэвэр татварын 1.9 хувийн өсөлт, боловсруулах үйлдвэрлэлийн 0.9 хувийн өсөлт эерэгээр нөлөөлсөн байна. Харин уул уурхайн олборлолтын салбарын агшилт сөргөөр нөлөөлжээ. Хүснэгт 1: Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, салбаруудын оролцоо /ҮСХ, 2017-05-15/ 2016* I-III 2016* I-VI 2016* I-IX 2016* I-XII 2017* I-III ДНБ 3.1 1.3 -1.6 1.0 4.2 Хөдөө аж ахуй 0.1 0.5 0.4 0.6 0.2 Уул уурхай, олборлолт 4.0 2.0 0.0 0.2 -1.8 Боловсруулах үйлдвэрлэл -0.8 -0.7 -0.5 -0.2 0.9 Цахилгаан, хий, уур, агааржуулалт, хангамж 0.1 0.1 0.1 0.1 0.1 Барилга 0.3 0.0 -0.7 -0.6 -0.2 Бөөний болон жижиглэн худалдаа -0.4 0.1 -0.8 -0.3 2.5 Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа -0.2 0.0 0.2 0.9 0.6 Мэдээлэл, холбоо 0.0 0.1 0.0 0.0 0.0 Үйлчилгээний бусад үйл ажиллагаа 0.2 0.1 0.0 0.2 0.0 Бүтээгдэхүүний цэвэр татвар -0.2 -0.9 -0.4 0.0 1.9 2017 онд эдийн засгийн өсөлтийг 4 хувиас бага буюу 1-3 хувийн хооронд байна гэж олон улсын санхүүгийн байгууллагууд болон Төв банкнаас төсөөлсөн. Харин эхний улирлын байдлаар өсөлт 4.2 хувьтай гарсан нь төсөөлснөөс өндөр үзүүлэлт. Үүнд НӨАТ-ын систем хэрэгжиж, далд эдийн засгийг тодорхой хэмжээнд ил болгосон алхмууд нөлөөлсөн гэж үзэж байна. Ялангуяа жижиглэн худалдааны салбарт буй өсөлтийг тооцох бодит боломж гарсан нь өсөлтийг бий болгожээ. Мөн оны эхний улиралд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж өсөлтөд эерэгээр нөлөөлдөг хандлага бий. Гэхдээ энэ нь зөвхөн эхний улирлын үзүүлэлт учраас жилийн эцэст өсөлт энэ чигээрээ хадгалагдана гэсэн баталгаагүй юм.
https://ikon.mn/n/10dp
10dq
Германы MINGUET QUARTET хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
С.Бадрал, iKon.mn
05/15/2017 14:23:00
Сайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна. Чавхдаст хөгжмийн дөрвөл тус хамтлаг 1988 онд байгуулагдаж дэлхийн олон тайзнаа уригдан тоглож байжээ. Хөгжимчид хамтлагаа Испанийн гүн ухаанч Пабло Мингетийн нэрээр нэрийдсэн бөгөөд 18-р зууны үед өөрийн зохиол бүтээлээрээ ард түмэнд урлагийн яруу сайхныг түгээн дэлгэрүүлэхийг хичээж байсан түүний үзэл санааг уран бүтээлдээ тусгадаг ажээ. Тус хамтлаг аялан тоглолтоор явж байгаа бөгөөд Монгол Улсын Филармони, Гёте институтын урилгаар 2017 оны 05-р сарын 19-нд 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
https://ikon.mn/n/10dq
10dr
ТАНИЛЦ: Намбарын Энхбаярыг СЕХ бүртгээгүй ГУРВАН ШАЛТГААН БА ТҮҮНИЙ БАРИМТ
Б.Ану
05/15/2017 14:50:00
Гэрэл зургийг MPA.mn, 2017.05.14, Сонгуулийн Ерөнхий Хорооны байр, Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихийг горилогсдын асуудлыг хэлэлцэн М.Энхболд (МАН), Х.Баттулга (АН) нарыг нэр дэвшигчээр бүртгэж, Н.Энхбаярыг (МАХН) бүртгэхээс татгалзсан билээ. Тэгвэл Н.Энхбаярыг чухам яагаад бүртгээгүй талаар Сонгуулийн Ерөнхий Хороо холбогдох баримтуудыг хавсарган дараах мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоод байна. Нэг. НЭР ДЭВШИГЧИЙН ХОЛБОГДОХ БИЧИГ БАРИМТЫН БҮРДЭЛ ДУТУУ Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д зааснаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгүүдийг Сонгуулийн Ерөнхий Хороонд бүрэн ирүүлэх ёстой. Хэрэв хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.1.4-т зааснаар бүртгэхээс татгалзахаар хуульчилсан. Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь хилийн албаны тодорхойлолтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлээгүй буюу нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг дутуу ирүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.3-т заасны дагуу тодорхойлолтыг Хил хамгаалах ерөнхий газраас Сонгуулийн Ерөнхий Хороо гаргуулан авсан болно. Хоёр. Н.ЭнхбаярыГ ЯЛТАЙД ТООЦОХ ХУГАЦАА 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусНА Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3.4-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангасан байхаар хуульчилсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 61.1.2, 61.1.4, 61.1.5, 61.1.7-т зааснаар Цагдаагийн төв байгууллага нь ял шийтгүүлсэн хүний талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна. Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй болохыг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №0011854 дугаар тодорхойлолтоор тодорхойлсон байна. Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна. Гурав. Н.Энхбаяр сүүлийн таван жил МОНГОЛ УЛСАД БАЙНГА ОРШИН СУУГААГҮЙ Монгол Улсын Үндсэн Хуулийн гучдугаар зүйлийн хоёр, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж тус тус заасан бөгөөд мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан байна. Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь Сонгуулийн тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7/3609 дугаар тодорхойлтод дурдсан байна.
https://ikon.mn/n/10dr
10ds
ФОТО: Найман хос нэгэн зэрэг хуримлалаа
А.Төгөлдөр, iKon.mn
05/15/2017 14:43:00
Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагч бүхий найман хос өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд бүртгүүлж, гал голомтоо бадраалаа. Гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийн хүрээнд арав гаруй жил ханилж, аз жаргалаа бататгаж яваа эдгээр хосуудын хуримын ёслолын үйлчилгээний төлбөрийг Гэрлэх ёслолын ордны зүгээс 70 хувиар бууруулсан нь хамгийн том бэлэг байлаа. Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом өдөр байсан юм. Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудаас гадна НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албаны дарга Б.Одгэрэл нар бийрийн уран татлага, билэг төгс шүлэг найргийн мөрүүдтэй дурсгалын бичвэрийг хосуудад гардуулан өгч баяр хүргэлээ. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран зохион байгуулсан “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс хоёр, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс дөрөв, “Өргөө” амаржих газар болон Түргэн тусламжийн төвөөс тус бүр нэг хос оролцож, улс эх орондоо үлгэр дуурайлал болсон гэр бүлийнхээ нандин холбоог ийнхүү аз жаргалаар дүүрэн бататгалаа. "Дурсамжит өдөрлөг"-өөс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/10ds
10dt
THAAD-ийн эсрэг Хятадууд РЭП дуугаар тэмцэж эхэлжээ
Р.Төмөр, ikon.mn
05/15/2017 14:34:00
Өмнөд Солонгост байрлуулсан пуужингаас хамгаалах THAAD системийг Хятадууд эсэргүүцэж, албан ёсны мэдэгдэл гарган, олон нийтийг хамарсан жагсаал хийж байв. Тэгвэл тэмцлийн шинэ хэлбэрийг сүүлд нэмж сонгосон нь рэп дуу байлаа. Хятадын Сичуань мужийн CD Rev нэртэй рэп хамтлаг эх оронч агуулгатай шинэ дууны видеог гаргасан нь энэ сарын эхээр онлайн орчинд тарж эхэлжээ. THAAD системтэй холбоотой маргааны улмаас Хятадад солонгос бараа бүтээгдэхүүний эсрэг бойкот зарлаж, Лотте зэрэг дэлгүүрээр үйлчүүлэхгүй байх хөдөлгөөн өрнөсөн. Мөн Өмнөд Солонгосыг зорьдог жуулчныхаа тоонд хязгаарлалт хийсэн юм. Дээрх видео уран бүтээлд “Хөөрхөн бяцхан хөрш хүүдээ хэчнээн удаа анхааруулах вэ? Чамд үнэндээ ийм тоглоом хэрэггүй”, “Том ах чинь гомдож байна”, “Хятад буу сумны оронд зөвхөн энх амгаланг хүснэ, Гэхдээ хэн нэг нь хил хязгаарыг давбал бид хариуг нь өгнө” гэх зэрэг үгтэй ажээ. Хятадууд THAAD-ийн радарын хүрээ өөрийнх нь зүүн хойд нутгийг хамрах тул үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байна гэж үзэж байгаа. THAAD-ийн байрлаж байгаа Өмнөд Солонгосын Сёнжу мужийн иргэд мөн өөрсдийгөө Хойд Солонгосын бөмбөгний гол бай болж байна гэж үзэн тэмцсээр байгаа юм. Хятадын рэп хамтлагийн дуу англи, хятад хоёр хэл дээр бүтээгджээ. Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/10dt
10du
mp3 формат албан ёсоор “нас эцэслэлээ”
Р.Түвшин, iKon.mn
05/15/2017 15:40:00
90-ээд оноос эхлэн өргөн хэрэглээ болсон аудио формат болох mp3-ийн амьдрах хугацаа албан ёсоор өндөрлөж байна. Тухайн үедээ аудио CD-д агуулагдах дуу хөгжмийг олон дахин бага хэмжээтэйгээр хувиргаж чадсан нь хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн юм. Тэгвэл энэхүү форматыг зохион бүтээсэн Германы Fraunhofer Institute for Integrated Circuits хүрээлэн mp3 форматын лицензийг төхөөрөмж үйлдвэрлэгчдэд өгөхөө зогсоож байгаагаа саяхан зарлалаа. Өөрөөр хэлбэл таны mp3 дуунууд хуучин төхөөрөмжүүд дээрээ ажилласан хэвээр байх ч цаашдаа шинээр үйлдвэрлэгдэх төхөөрөмжүүд mp3 форматыг дэмжихгүй болж эхэлнэ гэсэн үг юм. Германчуудын мэдэгдэлд AAC зэрэг орчин үеийн шинэ аудио форматууд “илүү их боломжтой, илүү чанартай ч бага битрэйт ашиглах болсон” тул mp3-ийг цаашид хэрэглэх нь утгагүй болж байгаа гэжээ. 80-аад оны сүүлээр Fraunhofer хүрээлэнд mp3 форматын судалгаа эхэлж байв. Хүрээлэнгийн мэдэгдэлд “20 гаруй жил бидэнтэй хамтран ажиллаж mp3-ийг дэлхийн хэмжээний формат болгосон лиценз эзэмшигч нартаа баярлалаа” гэжээ. Эх сурвалж: TheNextWeb
https://ikon.mn/n/10du
10dv
Галт тэрэгний тасалбарыг онлайнаар захиалах үйлчилгээг олон нийтэд танилцуулна
ikon.mn
05/15/2017 16:15:00
Гэрэл зургийг mpa.mn Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа, ажлын үр дүнгээ танилцуулахаас гадна иргэд олон нийтэд чиглэсэн үйлчилгээг хөнгөлөлттэй, түргэн шуурхай үзүүлнэ. Тухайлбал: Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх зэрэг автотээврийн чиглэлээр үйлчилгээ мэдээлэл авах боломжтой юм. Мөн мэргэшсэн жолоочийн шалгалт, лавлагаа өгөх, онлайн тасалбар борлуулалтын системийн үйл ажиллагаатай танилцах, улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос цогцоор нь авч болно. Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн катеринг буюу хоолны үйлчилгээний амталгаа, билет захиалгын үйлчилгээг авахаас гадна АН-2, ТВС-2 зэрэг онгоцууд тус өдөрлөгийн сонирхолтой үзүүлэнгийн нэг болох аж. Мөн хуучин автомашин, шинэ техник технологийн үзэсгэлэн гаргаж, хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн УБТЗ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай галт тэрэгний талаарх танилцуулга хийнэ. Түүнчлэн галт тэрэгний тасалбарыг онлайнаар захиалах үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна. Эх сурвалж: ЗТХЯ
https://ikon.mn/n/10dv
10dw
“60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг даалгалаа
ikon.mn
05/15/2017 16:21:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.15/ ээлжит хурлаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар хэлэлцлээ. Тус хуулиудын төсөлтэй холбоотойгоор Бүлгийн гишүүдэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав,Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийж, гарсан санал дүгнэлтийг хуульд тусгах нь зүйтэй гэж үзлээ Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн Газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзлээ. Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/ шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл, төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэлээ. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ лхагва гараг буюу 2017.05.17-ны өдөр Төрийн Албаны зөвлөл болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодын оролцоотойгоор тус хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болов. хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болов. Төрийн Албаны Зөвлөл Сүхбаатар аймгийн хууль зөрчсөн асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Бүлгийн хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос бүлгийн гишүүд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Сүхбаатар аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлынталаар Төрийн албаны зөвлөлийн зүгээс авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн хэлж буйгаар “Сүхбаатар аймагт үнэхээр хууль зөрчсөн зүйл болсон. Төрийн албаны зөвлөлөөс байр сууриа албан тоотоор хатуу илэрхийлсэн байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар ИТХ-ын гишүүн буюу улстөрийн албан тушаал хашиж байгаа хүн төрийн Захиргааны алба давхар хаших хууль эрх зүйн ямар ч боломж байхгүй. Тиймээс Сүхбаатар аймагт хууль бусаар төрийн албанд ажиллаж байгаа гурван хүнийг ИТХ-даа, эсвэл төрийн захиргааны ажлыг нь хийлгэ” гэсэн шаардлага хүргүүлсэн. Харин аймгийн Засаг даргаас нь Төрийн албаны зөвлөлд хариу бичиг ирүүлсэн. Хариу бичигт “УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор тун удахгүй Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орох гэж байна. Тиймээс тэр болтол энэ байдлаараа ажиллаж байх болно” гэсэн батлагдаагүй байгаа хуулийн төсөлтэй холбон, одоо мөрдөгдөж буй хуульд нийцээгүй албан тоот ирүүлсэн байгаа гэсэн хариултыг өглөө. Түүнчлэн сүүлийн үед төрийн албанаас 22,365 хүн халагдсан. Үүнээс 3,000 гаруй хүн тэтгэвэрт гарсан тухай Төрийн Албаны Зөвлөлийн дарга мөн энэ үеэр мэдээлэл өгсөн. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцэж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр төрийн албаны тогтвортой байдлыг анхаарч үзэх хэрэгтэй байгаа талаар мөн ярилцлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс төрийн албыг арилжааны хэрэгсэл болгож буй талаар ярилцсан “60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг Төрийн Албаны Зөвлөлд даалгалаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг байгууллаа Бүлгийн хуралдааны эцэст Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа эдгээр ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болов. Эх сурвалж: УИХ дахь Ардчилсан намын бүлэг ХМОНХХ
https://ikon.mn/n/10dw
10dx
Н.Энхбаяр: Диатезтай төрөхийн хамгийн гол шалтгаан нь удамшил
А.Үлэмж, iKon.mn
05/16/2017 08:50:00
0-5 насны хүүхдүүдийн амьсгалын замын өвчин, чих хамар хоолойн өвчин гэх мэт нь ихэвчлэн хөгжлийн дутмагшилтай холбоотой байдаг аж. Тиймээс ч энэ насныхан өвчин, эмгэг тусах цаашлаад амь насаа алдах магадлал ихтэй байдаг билээ. Хүүхдийг өвчин тусахаас өмнө хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар “Бурхан Андууд” эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Н.Энхбаяртай уулзаж ярилцлаа. - 0-5 насны хүүхдүүд ямар өвчнөөр хамгийн их өвчилж байна вэ? - Хамгийн энгийн их өвчилдөг өвчин бол амьсгалын замын цочмог халдвар юм. Үүнийг эцэг, эхчүүд их энгийнээр ханиад хүрчихлээ гэж хүлээж авдаг. Гэхдээ яг үнэндээ ханиад нь халдварт өвчин, хүүхдэд илүү хүнд тусдаг. Жишээлбэл, цэцэрлэгт нэг хүүхэд ханиад хүрэхэд л бусдад нь халдварладаг шүү дээ. Үүнтэй адил, халдварт өвчнүүд их гардаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Урьдчилан сэргийлэлт нь хоёр янз байна. Гэрийн нөхцөлд болон ажил амьдралын хооронд халдвараас сэргийлэх. - Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? - Нэн түрүүнд 15-20 минут тутамд өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж байх ёстой. 2 цаг тутамд өрөөгөө салхилуулж, агааржуулж байх ёстой. Хүүхдийн суурь өвчнүүдийг сайн эмчлүүлж байх ёстой. Суурь өвчнүүдээс хамгийн их тохиолддог нь рахит, диатиз, цус багадалт мөн удамшлын өвчнүүд байдаг. Тиймээс иймэрхүү суурь өвчнүүдийг маш сайн эмчлүүлж байх ёстой. Мөн вакцинуудад байнга хамрагдаж байх хэрэгтэй. Тэгж байж дархлаа тогтоно. Нарийн мэргэжлийн эмчийн хувьд хүмүүст зөвлөхөд хэрэв аав, ээж болох гэж байгаа бол яаж эрүүл хүүхэд төрүүлэх вэ гэдгээ анхнаас нь бодох ёстой. Хэрэв аав, ээжид нь ангина, бронхит байдаг бол эмчлүүлж байх ёстой. Эцэг, эх болох гэж буй хүмүүс өөрсдийгөө эрүүлжүүлж байх нь хамгийн чухал. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрвөл хүүхэд эрүүл өснө. Манай орны хувьд хүмүүс дандаа өвчилсөн хойно нь эмчилдэг. Энэ нь буруу. Ямар ч өвчин бай урьдчилан сэргийлэлт нэгдүгээрт тавигдах ёстой. - Рахит, диатиз зэрэг тэр суурь өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ? - Хамгийн гол нь тухайн ээж эрүүл төрөх ёстой. Тухайн ээж цус багатай, кальцийн дутагдалтай байсан бол хүүхэд тийм л төрнө. Эсвэл ээж өөрөө их ядарч, бүгчим орчинд компьютерийн өмнө их ажилладаг байсан бол хүүхэд харшилтай төрөх магадлалтай. Тухайлбал, рахит гэдэг нь Витамин Д-ийн дутагдал. Д витамин цусанд дутагдсанаас ясанд Д-ийн дутагдлаас үүссэн өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, сампингийн эрхийн шинж, толгой том байх, рахит буюу сульдаа өвчин үүсдэг. Зөвхөн ясанд өөрчлөлт гараад зогсохгүй бодисын солилцоо буюу бие махбодод өөрчлөлт орж байгаа учраас тэр хүүхэд тэжээлийн доройтолтой байх, өвчлөмтгий болох, жин бага байх зэрэг суурь шинжүүд нь ихэсдэг. Д витамины хамгийн гол үйлчлэл нь ясанд кальцийг хуримтлуулж, кальци фосфорыг зохицуулж өгөх чухал ач холбогдолтой. Ер нь Д витаминыг бүх насныхан хэрэглэх ёстой. Том хүүхдүүдийн дунд шинжилгээ авахад дийлэнх нь бараг бүгд Д витамины дутагдалтай байдаг. Тиймээс хүмүүс цусан дахь Д-ийн хэмжээгээ тоолуулж зүй ёсоор нь хэмжээг нь тохируулж хэрэглэх хэрэгтэй. - Хүүхэд ямар эрдэс бодис витаминуудаар хамгийн их дутагдаж байдаг вэ. Хэрхэн юугаар нөхдөг вэ? - Кальци, төмөр, иод гурав нь хүүхэд гэлтгүй бүх хүн амын дунд маш их дутагддаг. Гадаадын орнуудад бол энэ асуудлыг хоол хүнсний зүйлээр шийддэг. Бид өдөр болгон санаандгүй байдлаар кальци, витамин, төмөрзэргийг хоол хүнснээсээ авч байх хэрэгтэй. Өдөр тутамдаа чанартай хоол хүнс хэрэглэж, нэр төрлийг нь өөрчилж, цагаан идээ, төрөл бүрийн хүнсний ногоо идэж хэрэглэж байвал гаднаас заавал эмэн витамин авах шаардлагагүй. Жишээлбэл кальцийг сүүнээс авах хэрэгтэй. Цэвэр үнээний сүүг тусгай аргаар тослогийг нь ялгаж аваад кальцижуулдаг. Тиймээс аль болох кальцижуулсан сүү ууж, хоолондоо сүү хэрэглэж байх нь зүйтэй. Хэрэв хөхүүл эх бол кальцижуулсан сүү ууж байх хэрэгтэй. Энэ нь эргээд хүүхдэд нь сайн. Ер нь бол хүүхдийг 2 нас хүртэл нь хөхний сүүгээр хооллож байх хэрэгтэй. Хөхний сүүг гаднаас ямар ч витамин нөхөж чадахгүй. Кальци, витамин, дархлааны бэлдмэлүүдийг хөхний сүүнээс л шууд авдаг. Хөхний сүүг орлох витаминыг одоог хүртэл ямар ч улс орон үйлдвэрлээгүй байна. Мөн өндөр хөгжилтэй орнууд төмрийн баяжмалтай хүнсний бэлдмэлүүд гаргадаг. Жишээлбэл, гурилыг төмөржүүлдэг. Монголд одоо эхнээсээ уурагжуулсан, баяжуулсан гоймон гэх мэтчилэнгээр хийгдэж байна. Иодын хувьд, олон улсын маш сонгодог арга бол давсыг иоджуулах. Тиймээс давс худалдаж авахдаа байнга иоджуулсан давс авч хүнсэндээ хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр бид өдөр тутмын иодын хэрэгцээгээ нөхөх боломжтой юм. Иод дутагдсанаас аутизм хэмээх өвчин тусах аюултай. Энэ мэтчилэн микро элементүүд дутагдсанаас хүүхэд янз бүрийн хүнд өвчин тусах эрсдэлтэй болж байгаа юм. - Диатез бага насны хүүхдүүдийн дунд их тохиолддог өвчнүүдийн нэг. Диатезтай хүүхдэд яг юу нөлөөлдөг юм бэ? - Диатезтай төрөхийн хамгийн гол шалтгаан нь удамшил. Өөрөөр хэлбэл, төрөлхийн харшил юм. Хэрэв эцэг, эхэд нь харшил илэрдэггүй байсан хэр нь диатезтай хүүхэд төрвөл буруу хооллолтоос үүдэлтэй. Жирэмсэн үедээ хүнсээ зөв зохистой хэрэглэхгүй байх, хүчтэй эм тариа хэрэглэх, архи, тамхи хэрэглэх, хэт ядрах, компьютер дээр удаан суух, агааргүй орчинд удаан ажиллах зэргээс болж харшилтай хүүхэд төрнө. Харшил нь өөрөө дархлааны өөрчлөлтөөс болдог. Тэгээд хүүхэд аливаа зүйлээс харшиламтгай, эмзэг төрнө. Энэ нь даамжирсаар диатез, псироз, астма болдог. Тиймээс эцэг, эх болохоор шийдсэн бол ямар нэгэн суурь удамшлын өвчтэй бол эртхэн эмчлүүлж байх нь л чухал юм. - Диатезтай хүүхэдтэй бол юуг анхаарах хэрэгтэй вэ? - Архи, тамхи, халуун ногоотой хүнс, түргэн хоолноос татгалзах, хиам, лаазалсан мах,битүү орчинд хадгалсан бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа хэрэв хөхүүл бол эхний зургаан сард хөхний сүүгээр харшил өгөх эрсдэл маш их байдаг. Мөн тоос тоосонцор, агаарын бохирдол харшил үүсгэгч гол хүчин зүйл. - Диатезтай хүүхэд бүрмөсөн эмчлэгддэг үү? - Одоо цагт анагаах ухаанд эмчлэгдэхгүй өвчин ховор болсон. Хамгийн гол нь зөв цагт нь, зөв эмчилгээг, зөв дараалалтайгаар нарийн мэргэжлийн эмч маш сайн хийх ёстой. Нэг салбартаа дор хаяж таван жил ажилласан хүн нарийн мэргэжлийн эмч гэж хэлж болно. Миний хувьд 20 жил хүүхдийн өвчнийг дагнаж эмчилж байна. - Гэр аргаар тууралтыг багасгах, диатезийг эмчлэх арга байдаг уу? - Хүн гэдэг хорвоо дээр нэг л төрсөн өөрийн гэсэн өвөрмөц дархлаа, өвөрмөц бие, өвөрмөц тогтоцтой байгаа. Бүх хүүхдэд адилхан тохирсон эмчилгээ гэж байхгүй. Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, интернетээр нэгэндээ их олон янзын зөвлөгөө хэлж эмчилгээ зааж өгөх нь ихэссэн байна. Магадгүй тэр эмчилгээ нь тухайн хүний нь хүүхдэд тохирдог байж болох ч, өөр хүүхдэд уг эмчилгээ нь хор болохыг үгүйсгэхгүй. Тиймээс ер нь ямар ч өвчин байсан нарийн мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв юм. Жишээ нь, диатез дотроо олон янз. Псироз үүсэх хэлбэр, ядрахаар гардаг хэлбэр, асаргаанаас болж гардаг хэлбэр гэх мэтчилэн их нарийн байдаг. Тийм учраас нарийн мэргэжлийн эмчид хандвал хэрэглэх саванг нь хүртэл зөв хэлж өгөх давуу талтай юм. Эцэг,эхчүүдийн хувьд хүүхдээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. - Хавар цагт эцэг, эхчүүд хүүхдийнхээ юунд хамгийн их анхаарвал зохистой вэ? - Манай орны хувьд хавар маш эрс тэс уур амьсгалтай байдаг учраас хүүхдийн хувцаслалтад их анхаарах ёстой. Өвөл агаарт сайн гарж чадаагүй хүүхдүүд гэнэт нимгэн хувцастай гарахаар хаврын салхи хавирга нэвт гэдэгчлэн нус гоожсоор гэртээ орж ирэх нь бий. Тиймээс гадаа гарахдаа аль болох зохистой гарах ёстой. Агаарын температуртайгаа сайн зохицуулж хүүхдээ хувцаслаж гарах хэрэгтэй. - Хүүхдүүд чихэр жимс, амттанд их дуртай байдаг шүү дээ. Хэрхэн зохистой хэрэглэх хэрэгтэй вэ? - Амттанд дургүй хүүхэд байхгүй. Байнга хориод байх хэцүү. Тэгэхээр зохистой хэрэглэх хэрэгтэй. Долоо хоногтоо нэг удаа чихэр, амттан өгөх гэх мэтээр. Хэрэглэхдээ чанарыг нь бас анхаарах хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ хэлье.Чупа-чупс хоёр янз бий. Чупа-чупснаас харшилж над дээр ирдэг хүүхдүүд их байдаг. Түцнүүдэд байдаг хямдхан нь их хортой. Том супермаркетуудаар зарагддаг арай үнэтэй бас байдаг. Тэр нь ямар ч асуудалгүй. Тэгэхээр чихэр амттан гэлтгүй хоол хүнсээ сонгохдоо чанартайг нь хэрэглэж байх хэрэгтэй. - Эцэг, эхчүүдэд өгөх ямар зөвлөгөө байна вэ? - Хүүхдийг эрүүл өсгөхөд маш их ухаан хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол эцэг, эхийн асаргаа, халамж, хайр юм шүү дээ. - Ярилцсанд баярлалаа.
https://ikon.mn/n/10dx
10dz
Шаардах хуудас өгсөн газруудаас 46-д нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээжээ
ikon.mn
05/15/2017 17:27:00
Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар нар өнөөдөр нийтийн зэмшлийн талбайд орц, гарц, явган хүний замыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний болон авто замыг хаасан 129 байршлын судалгааг гаргасан. Үүний дагуу одоогийн байдлаар шаардах хуудас өгсөн газруудаас 46-д нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ. Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан дөрвөн чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгасан зэрэг нийт 40 гаруй зам гарцыг чөлөөлөөд байна. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/10dz
10e
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн эсрэг ташаа мэдээлжээ
Б.Төрбат
11/06/2013 09:50:00
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ нь Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд нийс­лэлийн есөн дүүрэг тө­дий­гүй Төв аймгийн 16 сумын нийт 242 мянга гаруй хэрэг­лэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг төрийн өмчит хувьцаат компани юм. Түүнчлэн цахилгаан эрчим хүчийг найдвартай, тасралтгүй түгээх үндсэн үүргээ биелүүлэхээс гадна тех­никийн тасралт саатлыг устгаж, иргэдээс ирсэн дууд­лагын дагуу санал, гомд­­лыг нь барагдуулан ажил­ладаг байна. Дээрх нөх­цөл байдлаас үүсэн хэрэг­лэгчдийн хү­сэлтээр зөвхөн цахилгаан эрчим хүчийг түгээхээс гадна олон төрлийн нэмэлт үйлчилгээг үзүүлдэг. Ин­гэхдээ тухайн нэмэлт үйлчилгээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу тогтсон үнээр үзүүлдэг аж. Гэтэл сүүлийн үед за­рим хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр УБЦТС-ний талаар таагүй мэдээлэл гарах бол­сон. Тодруулбал тус ком­панийг иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ үнийг нэмж хэрэглэгчдээ шулдаг, улсын төсөвт төвлөрөх ёстой их хэмжээний мөнгө хэдхэн хүний гараар дамжин үгүй болсон гэх мэт мэдээлэл цацагдсан. Тэгвэл дээрх үнэн, худал нь мэдэгдэхгүй ярианд хариулт өгөхөөр УБЦТС-ний гүйцэтгэх захирал С.Төмөрхүү нар өчигдөр мэ­дээлэл хийв. Мэдээллийн эхэнд тэд дээрх бүх мэдээлэл ор үндэслэлгүй, ташаа мэдээ­лэл болохыг албан ёсоор хэлсэн бөгөөд компанийнх нь нэр хүндэд халдаж, үйл ажиллагаанд нь саад хийх гэсэн хэн нэгний явуулга хэмээн тайлбарласан юм. Тэд хэлэхдээ “Хэрэг­лэгчид, ард олны нэрийг барьсан тэдгээр хүмүүс “УБЦТС” ХК-ийг тэрбум 200 сая төгрөгийг хууль бусаар авсан гэж мэдэгдсэн ч энэ мөнгө бол тус ком­панийн өнгөрсөн онд үйл ажил­лагаанаасаа олсон ашиг. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийн хэм­жээг компанийн гүй­цэтгэх захирал батална гэж заасан байдаг. Энэ үүднээсээ үйлчил­гээ­ний төлбөр буюу иргэдийн хүсэл­тээр тухайн айлд зал­гуур, унтраалга сольж өгөх, цахилгааны утсыг шинээр татах гэх мэт үйлчилгээндээ тохирсон мөнгөн төлбөрийн хэмжээг батлан дагаж мөрд­дөг. Бурхан шашны төв хүртэл хийморийн сан тавих­даа мөнгө авдаг болсон өнөө үед энэ мэт үйлчилгээнд төлбөр төлөх нь зүйн хэрэг. Манай улсад барилгын угсралт, цахилгааны мон­таж хийх зөвшөөрөл бүхий 900 гаруй компани үйл ажи­ллагаагаа явуулж, иргэдэд үзүүлсэн үйлчил­гээндээ тохир­сон төлбөр авдаг. Ма­най компани бол тэдний л нэг” гэв. Төлбөртэй үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлснээр өн­гөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон нь үнэн. Гэхдээ энэ нь шууд манай компанийн цэвэр ашиг биш юм Ингээд хурлын үеэр УБЦТС-ний гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс дараах тайлбарыг авсан юм. С.Төмөрхүү: ШӨХТГ-аас манай компанид ямар ч торгууль ногдуулаагүй -Сүүлийн үед танай компанийн талаар таагүй мэдээлэл гарах боллоо. Үнэхээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр га­раад байгаа шиг иргэдээс хууль бусаар их хэмжээний төлбөр авдаг гэдэг нь үнэн үү? -Энэ бол ташаа мэдээлэл. Манай компани хуучнаар Эрчим хүчний зохицуулах хо­рооны Зохицуулагчдын зөвлөлийн 2002 оны 24 дүгээр тогтоолын дагуу нэмэлтээр үзүүлэх үйлчилгээнд зар­цуулах ажлын материал, хөдөлмөр, цалин хөлс гэх мэт нэмүү өртгийг тооцож, нэр төрлөөр нь ангилан тариф тогтоосон байдаг. Хэрэглэгч нэмэлт үйл­чилгээ авахыг хүссэн тохиол­долд манай компани тодор­хой тогтсон үнээр тэрхүү үйлчилгээг нь хүргэдэг гэ­хэд болно. Гэхдээ бид хэзээ ч хэрэглэгчдэд эдгээр үйл­чилгээг заавал ав гэж тул­гаж байгаагүй. Зөвхөн хууль журмын дагуу тогтсон үнээ­рээ нэмэлт үйлчилгээ үзүүлдэг. -Тогтсон хууль, журмын дагуу үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Яг ямар хууль журмын дагуу гэж. Жаахан тодорхой тайлбарлахгүй юу? -Бид салбарын яамнаас олгосон Цахилгаан дам­жуу­лах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйл­чилгээ эрхлэх /0.4-35 кВ/, Цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах /35 кВ хүртэл/ болон Стан­дартчилал хэмжил зүйн газраас олгосон Монгол Улсад зөвшөөрөгдсөн загва­рын цахилгаан эрчим хүч­ний нэг ба гурав фазын механик, электрон, им­пульсын тоолуур гүйдлийн трансформатор засварлах, суурилуулах, худалдах зэрэг тусгай зөвшөөрлийн дагуу хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний үйлчилгээг үзүүлэх эрхтэй. Энэ дагуу гүйцэтгэх захирлын 2008 оны 166, 2011 оны 159 тоот тушаалаар хангах, түгээх болон тоо­луурын лабораторийн чиг­лэлээр гаргасан 386 нэр төрлийн нэмэлт үйлчилгээг үнэ төлбөртэй нь баталж гаргасан байдаг. Эдгээр үйлчилгээний 336-г нь зах зээлийн тарифт тулгуурлан тогтоосон. Тэр дагуу л үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс биш ир­гэдийг шулж их мөнгө авсан зүйл байхгүй. Үнэхээр ийм ташаа мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Өнөөдөр УБЦТС-ний 1700 гаруй ажилчин хуулийн хүрээнд л ажлаа хийж байгаа. -Гэхдээ нэмэлт үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг шулж өнгөрсөн онд нэг тэрбум гаруй төгрөгийн ашиг олсон гэх яриа байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? -Төлбөртэй үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлснээр өн­гөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон нь үнэн. Гэхдээ энэ нь шууд манай компанийн цэвэр ашиг биш юм. Учир нь компанийн 1700 гаруй ажилчны цалин, техник тоног төхөөрөмж, тээврийн зардал гардаг гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Дээр нь нэмж хэлэхэд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний хороо болон Эр­чим хүчний зохицуулах хо­рооноос манайд ямар ч хяналт, шалгалт хийгээгүй. Ямар ч шалгалт хийгээгүй байж олон нийтэд шалгалт хийсэн юм шиг ташаа мэдээлэл цацсан. -Танай компанид өн­гөр­сөн онд ШӨХТГ-аас шалгалт хийж 10 сая төгрөгийн тор­гууль ногдуулсан гэсэн. Ямар зөрчил илэрсэн болоод ийм их хэмжээний торгууль ногдуулсан юм бэ? -ШӨХТГ-аас шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ та бүгдийн яриад байгаа шиг 10 сая төгрөгийн торгууль ногдуулаагүй. Яах вэ, зарим нэг алдаа дутагдал илрүүлж, зөрчлөө арилгах шаардлага өгсөн. Бид тухайн үед илэрсэн зөрчил, дутагдлаа арилгасан.
https://ikon.mn/n/10e
10e0
""Бүс ба Зам”-ын нэг чухал коридор нь Монголын нутгаар дамжих болсонд баяртай байна"
ikon.mn
05/15/2017 16:43:00
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн төр, засгийн нарын тэргүүн нарт барьж буй хүндэтгэлийн зоогт оролцлоо. Мөн тавдугаар сарын 15-ны өдөр чуулга уулзалтын Удирдагч нарын дугуй ширээний хоёр хуралдаанд оролцож, “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах” болон “Харилцан уялдаатай хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлсэн юм. Тэрээр “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь” сэдэвт хуралдаанд хэлсэн үгэндээ “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж үр дүнд хүрч буйг Монгол Улс өндрөөр үнэлж ирснийг онцлов. Мөн “БНХАУ, ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт, гурван талын хамтын ажиллагааны бусад механизм бий болж, амжилттай ажиллаж байна. Монгол Улс хоёр хөршөө холбож, зам харилцааны зангилааг бүрдүүлж байсан түүх бий. Энэ уламжлалыг 21 дүгээр зуунд хойч үеийн бид буухиалан “Бүс ба Зам” санаачилгын нэгэн чухал корридор нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжих болсонд баяртай байна. Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан “Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрийг гурван улс боловсруулан 2016 онд гарын үсэг зурж, холбогдох тохиролцоог хийж буй нь бидний хувьд чухал алхам билээ. Өргөн хүрээний хамтын ажиллагаа шаардсан энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих гурван талт механизмыг байгуулахаар харилцан тохиролцоонд бид хүрсэн. ​​“Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан 32 төслийг хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан зэрэг санхүүгийн байгууллага хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн корридорыг байгуулахад зөвхөн манай гурван орноор хязгаарлагдахгүй, дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын идэвхтэй оролцоо шаардлагатай бөгөөд бүс нутаг, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтойг онцлон тэмдэглэе. ​Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх талаар тохиролцсон нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх төдийгүй, олон улсын хөрөнгө оруулагчдад томоохон орон зайг нээж буй хэрэг юм гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/10e0
10e1
Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулах хуулийн төсөл өргөн барилаа
ikon.mn
05/15/2017 17:14:00
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол "Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг өргөн мэдүүллээ. 2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаархи санал дүгнэлтээ гаргасан байна. Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Дээр дурдсан Улсын Их Хурлын тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 6 сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг явуулсныг Д.Оюунхорол онцоллоо. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12.1-д зааснаар статистикийн байгууллага зөвлөлдөх асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнгийн талаархи дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлэх бөгөөд уг санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гарган, Улсын Их Хуралд хүргүүлсэн юм. Уг зөвлөмжид дурдсанаар иргэд Үндсэн хуульд тодорхой асуудал, чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Иймд цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заасан байдаг байна. Улсын Их Хурлын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 45 орчим хоног үлдээд байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа гэв. Хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломж бүрдэнэ хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэмдэглэлээ Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/10e1
10e2
“ХААН БИЗНЕС” үйлчилгээ шинээр гарлаа
СУРТАЛЧИЛГАА
05/15/2017 17:01:00
ХААН Банк нь иргэд харилцагчид, байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэж ирсэн билээ. Энэ удаад жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээг нэгтгэсэн “ХААН Бизнес” үйлчилгээг шинээр гаргаж, харилцагчиддаа хүргэж эхэлсэн болохыг дуулгахад таатай байна. Энэхүү шинээр гаргаж буй “ХААН Бизнес” үйлчилгээ нь ЖДБ эрхлэгчдэд зориулсан бүх төрлийн дансны үйлчилгээ, төлбөр тооцоо, зээлийг тусгай салбараар дамжуулан хүргэж буйгаараа анхдагч үйлчилгээ юм. Таны бизнесийн амжилтын төлөө уриатай “ХААН Бизнес” үйлчилгээг сонгосноор ЖДБ эрхлэгчдэд зориулсан банкны цогц үйлчилгээ, бүх төрлийн зээлийг тусгайлсан бизнес төвүүд, салбаруудаар дамжуулан авах онцгой боломжийг олгож байна. Эрхэм ЖДБ эрхлэгч та бүхэн “ХААН Бизнес” үйлчилгээнд нэгдэж, зөвхөн танд үйлчлэх тусгай бизнес төв болон тусгай салбаруудаар дамжуулан тав тухтай тохилог орчинд банкны үйлчилгээг авч, бизнесээ өргөжүүлээрэй. Мөн “ХААН Бизнес” үйлчилгээгээр мэргэшсэн харилцааны менежерүүд танд зөвлөн таны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож таны бизнесийн төлөө ажиллах болно. Цаг зав багатай бизнес эрхлэгч танд найдвартай, эргэх холбоотой банкны цогц үйлчилгээ эсхүл бизнесээ бүх чиглэлээр өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байвал 333030 дугаар болон [email protected] хаягт хандан “ХААН Бизнес” үйлчилгээний харилцагч болоорой. Та эдгээр хаягаар бидэнтэй холбогдож, өөрийн бизнесийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг авч, санал хүсэлтээ ирүүлээрэй. Та бүхэн “ХААН Бизнес” үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг info.khanbank.com хуудаст хандан аваарай. Таны бизнесийн амжилтын төлөө- ХААН Бизнес үйлчилгээ
https://ikon.mn/n/10e2
10e3
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн ШУУД тохирлын ХАРИУ
ikon.mn
05/15/2017 17:47:00
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:47 2017/05/15 Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.15/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 38-30-36-5-32-34 +25 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 0-9-9-1-8-0 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 6-1-5-2 2-р зэргийн хонжворын хариу: 5-1-8-8 3-р зэргийн хонжворын хариу: 4-2-4-3 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 17:11 2017/05/15 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.05.15/ ээлжит тохирол эхэллээ. https://www.facebook.com/iKonNews/videos/668668989985339/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:47 2017/05/15 Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.15/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 38-30-36-5-32-34 +25 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 0-9-9-1-8-0 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 6-1-5-2 2-р зэргийн хонжворын хариу: 5-1-8-8 3-р зэргийн хонжворын хариу: 4-2-4-3 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/10e3
10e5
ҮЙЛ ЯВДАЛ: “Түүхт Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэн нээгдэнэ
Г.Мөрөн, iKon.mn
05/16/2017 08:00:00
Төрийн ордны Б танхимд 09:00 цагт “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг болно. Монголын Театрын Музейд 10:00 цагт “Түүхт Бөмбөгөр ногоон театр”-ын тухай үзэсгэлэнгийн нээлт болно. Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт Онцгой байдлын албаны Нээлттэй хаалганы өдөрлөг болно. БЗД-ийн тамгын газарын байранд 10:00 цагт "Заламт гол" ХХК-ний асуудлаар БОАЖЯ-ны эрх бүхий хүмүүс болон иргэд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна. МХЕГ-аас оролцоно. Сүхбаатар дүүргийн Саруул худалдааны төвд 11:00 цагт Зөвшөөрөлгүй краныг буулгана. MN-Мэдээллийн төвд 11:30 цагт Шударга үнэний төлөө ард иргэдийн дуу хоолой болсон өмгөөлөгч, шүүгч, сэтгүүлчдээ өмгөөлж “Хүний эрх, эрх чөлөөний тухай ард түмний дуу хоолой” сэдвээр иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэж мэдээлэл хийнэ.
https://ikon.mn/n/10e5
10e6
Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчид зориулж ямар ая тоглохоо шийдээгүй байгаа
Р.Төмөр, ikon.mn
05/16/2017 08:11:00
АНУ­-ын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа уулзахдаа ямар ая тоглож өгөхөө шийдээгүй байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Бээжинд болж өнгөрсөн “Нэг бүс, Нэг зам” чуулганы дараа сэтгүүлчид Путинд хандан түүний төгөлдөр хуур тоглож байгаа бичлэгийн талаар тодруулж, хэрвээ Трамптай уулзвал ямар ая тоглож өгөхийг нь асуусан юм. “Би хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор бид эхлээд уулзаж, хэлэлцээд дараа нь үр дүнгээс хамаарч аяа сонгох нь дээр байх” гэж тэрээр хариулсан байна. Ням гарагт Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар хүлээж байхдаа хүлээн авалтын танхимд байсан төгөлдөр хуурны ард сууж хоёр ая тоглосон юм. Түүний тоглосон аяс нь Оросын нийслэлийн албан бус сүлд дуу гэгддэг “Московские окна”, мөн түүний төрөлх хот Санкт Петрбургийн тухай “Город над Вольной Невой” байжээ. Тоглолтынхоо талаар Путин Интерфаксд ярихдаа “Төгөлдөр хуур ямар ч хөггүй байсан. Тоглоход маш хэцүү байсан тул би хоёр хуруугаараа л дарлаа” гэжээ. Дараа нь тэр “Хөгжим тоглож байсан гэж хэлэхэд хэцүү. Би зүгээр л түншээ хүлээж суунгаа товч дарж байсан юм” гэсэн байна. Бичлэгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмиртий Песков “хувийн архивт хадгалах” зорилгоор хийсэн ч сүүлд онлайн сүлжээнд байрлуулахад гэмгүй гэж боджээ. 2010 онд Путин ерөнхий сайдын алба хашиж байхдаа нэгэн буяны арга хэмжээний үеэр тайзанд гарч “Blueberry Hill” аязыг төгөлдөр хуураар тоглон англи хэл дээр дуулж байв. Түүний тоглолтыг Кэвин Костнер, Мики Рурк, Шарон Стоун зэрэг барууны одууд үзэж байжээ. Ирэх долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Германы Хамбург хотод болох Их 20-ын уулзалтын үеэр Владимир Путин Дональд Трамптай анх удаа уулзахаар төлөвлөөд байгаа юм. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/10e6
10e7
Монголын төр Б.Гарамгайбаатарт өртэй юу?
Р.Саруул
05/16/2017 08:15:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ -Хууль зүйн сайдын багцаас “Монроуд” компанид 45 тэрбум төгрөг өгөх шийдвэрийг хэн гаргасан бэ- УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хууль хяналтын байгууллагаас шалгаад нэлээд хэдэн сарын нүүрийг үзэж байна. Түүнийг Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд өөрт хамааралтай компанидаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Прокурорын байгууллагаас түүний цагдан хорих хугацааг сунгаж, үргэлжлүүлэн хорих саналыг гаргасан ч шүүх хүсэлтийг нь хүлээн авалгүй, Б.Гарамгайбаатарыг өвчний улмаас хэмээн суллаж, одоог хүртэл гадуур байцаасаар байгаа билээ. Ерөнхийдөө түүнийг АТГ-аас Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт өгснөөр Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлсэн гэх хэргээр баривчилсан. Тэгвэл түүнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа бол. Анх түүнийг баривчилж байхад нэлээд сүр дуулиан болж байсан ч энэ хэрэг одоо бараг замхарч, мартагдах тийшээ орох дөхжээ. Ийн хэлэхийн учир нь хэрэгт авагдсан материал болон нотлох баримтыг үндэслэж прокурорууд түүнд яллах дүгнэлт үйлдсэн байх нь гарцаагүй. Гэтэл шүүхээс түүнийг юуны учир батлан даалтад гаргаж гадуур байцаасан хэвээр байгаа юм бол гэдэг нь хачирхалтай. Тэгвэл бид түүнтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг олж авснаа хүргэе. Тэрбээр хэдийгээр өнөөдөр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа ч компанийнхаа зарим нэг өр төлбөрийг улсын төсвөөс гаргуулж төлүүлэхээр болсон гэнэ. Бидэнд олдсон баттай эх сурвалжийн мэдээлснээр өдгөө эрх мэдэл бүхий албан тушаал хашиж буй нэгэн эрхэм /Бид энэ удаа нэрийг зарлахаас зайлсхийлээ. Сурв./ Б.Гарамгайбаатарын төлөх ёстой байсан 45 тэрбум төгрөгийг Хууль зүйн сайдын багцаас гаргуулж, түүний нэгэн охин компанийн данс руу шилжүүлсэн байна. Уг нь Хууль зүйн сайдын багцад “Төрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг төлөх" багц гэж байдаг аж. Гэтэл энэ багцаас яагаад 45 тэрбум төгрөг гаргаж, Б.Гарамгайбаатарын охин компани руу бэлнээр шилжүүлэх болов гэдэг нь хачирхалтай. Дээрх мөнгийг шалтгаан нь зүүн нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК Хэнтийн аймгийн Чандаганы талын замыг барихдаа хайрга, болон бетон нийлүүлсэн компанид өртэй байсан аж. Мөн тэд Японы нэр бүхий нэгэн компанид өртэй гэдэг нь шүүхээр тогтоогдож, дээрх хоёр газарт төлбөр төлөх шийдвэр гарчээ. Угтаа бол Хууль зүйн сайдын багцаас гарсан дээрх 45 тэрбум төгрөгийг “Монроуд” ХХК-ийн охин компани руу бус, хоёр төлбөр авагчид өгөх ёстой байсан гэсэн үг. Гэтэл улс тус компаниас авлагатай хэр нь энэхүү 45 тэрбум төгрөгийг түүний өмнөөс төлж, охин компанийнх нь данс руу яагаад шилжүүлэх болов оо. Бүр тодруулж хэлэхэд Монголын төр “Монроуд” ХХК-иас авлагатай хэр нь түүнтэй холбоотой ер төлбөрийг ийн төлсөн нь хачирхалтай. Ямартай ч энэ асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж анхааралдаа авч 45 тэрбум төгрөг өгөх шийдвэр гаргасан эрх мэдэл бүхий албан тушаалтантай уулзаж асуудлыг тодруулж байгаа аж. Хэдийгээр Ц.Нямдорж дарга энэ асуудлыг мэдэж байгаа ч шалгаж нягталсны эцэст эзэн холбогдогчдыг нь гаргаж тавихаар зэхэж буй гэнэ. Тэгэхээр эрх мэдэл бүхий албан тушаалтан Б.Гарамгайбаатарын 45 тэрбум төгрөгийг төлөх шийдвэрийг юуны учир гаргав. Үүний ард ямар ашиг сонирхол явагдаж байна вэ гэсэн маш олон асуулт эндээс урган гарч ирж байгаа юм. Бид энэ тухай дараагийн дугаартаа тодорхой баримтад түшиглэн дахин мэдээлэх болно.
https://ikon.mn/n/10e7