id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
10h6 | Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ | Өглөөний сонин | 05/18/2017 08:42:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв транзит тээврийн асуудлаар ОХУ-ын “Роснефть”, “Трансойл” компаниудтай хамтран ажилласны үр дүнд 2005 оноос хойш тасраад байсан түүхий нефтийн транзит тээвэр уржигдраас дахин сэргэлээ.
Өмнө нь 2005 он хүртэл ОХУ-аас БНХАУ руу жил бүр 2 сая гаруй тонн түүхий нефтийг манай улсын нутгаар дамжуулан тээвэрлэдэг байсан юм. Төмөр замын транзит тээвэр бол хамгийн ашигтай тээвэр бөгөөд манай улс зах зээлийн хүнд үеийг даван туулахад ихээхэн тус дэм болж байжээ.
Уржигдар өглөө 08:00 цагт ОХУ-ын Наушк өртөөнөөс Сүхбаатар өртөөнд ирсэн 48 вагон түүхий нефть ачсан галт тэрэг манай улсын нутгаар амжилттай аялж өчигдөр орой 20:00 цагт Замын-Үүд өртөөнд очжээ. Манай улсын холбогдох албаныхан хурдан шуурхай үзлэг шалгалт хийж уг галт тэргийг 22:00 цагт Хятадын талд хүлээлгэн өгсөн байна. Энэ тавдугаар сард ОХУ-аас БНХАУ руу 42,000 тонн түүхий нефть ачсан 480 вагон бүхий 10 галт тэргийг манай улсын нутгаар дамжин өнгөрүүлэх захиалгыг өгчээ.
Цаашдаа cap бүр манай улсын нутгаар 50,000 тонн түүхий нефть ачсан галт тэрэг дамжин өнгөрөх тооцоотой байна. Энэ он гарснаас хойш манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн урсгал эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 168 чингэлгийн галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрсөн бол зөвхөн энэ оны таван сарын байдлаар 120 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрөөд байна.
Ийнхүү манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн урсгал нэмэгдсэн нь ЗТХЯ, УБТЗ-ын удирдлагуудын зөв бодлого, оновчтой менежментийн үр дүн гарч байна гэж дүгнэж болох юм. Өнгөрсөн 4-р сарын эхээр ЗТХЯ, УБТЗ хамтран Бээжин хотноо “Транзит монгол-2017” форумыг зохион байгуулсан нь Ази-Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридороор тооцогддог манай улсын төмөр замыг сонирхох сонирхол эрс нэмэгдсэн юм.
УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь дамжин өнгөрөх түүхий нефтийн тээврийг амжилттай зохион байгуулж ирсэн арвин туршлагатай хамт олон юм.
| https://ikon.mn/n/10h6 |
10h7 | Н.Ганхуяг: Хүссэн, хүсээгүй бид нүүх л хэрэгтэй | Монголын мэдээ | 05/18/2017 08:54:00 |
“Ногоон алт” буюу бэлчээр нутгаа хэрхэн зүй зохистой ашиглаж, талхлагдаж доройтсон бэлчээрийг яаж нөхөн сэргээх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.
-Манай улсын нийт бэлчээр нутгийн 65 хувь нь талхлагдсан гэдэг судалгааг та бүхэн гаргажээ. Гэхдээ үүний 95 хувийг 1-10 жилийн хугацаанд дахин сэргээж болно гэж үзсэн юм байна. Энэ талаар тодруулаач?
-Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь бэлчээрийн менежментийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллага. Тиймээс судалгаа, шинжилгээний ажлуудад тодорхой хэмжээгээр оролцдог. 2015 онд үүнийгээ тайлан болгож гаргасан. УЦУОШХ энэ тайланд голлох үүрэгтэй оролцсон. Энэ тайлангаа ирэх онд шинэчлэн гаргах юм билээ. Манай байгууллагын хувьд бэлчээр нэгэнт доройтжээ, энэ байдал цаашид үргэлжлэх нь тодорхой болсон учраас малчдыг зохион байгуулалтад оруулж, тулгамдсан асуудлаа харилцан ярилцаж, шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.
Тухайлбал, хөдөө, орон нутаг, суманд юу хийж байна вэ гэвэл дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчид хамтраад бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийг байгуулахад нь дэмжиж байна. Энэ хэсэг бүлэгт нутаг бэлчээр нэгтэй 30-40 малчин өрх хамтардаг. Ингэж ажилласны үндсэн дээр бэлчээрийн доройтлыг бууруулж, малын чанараа сайжруулах, ашиг орлогоо хүртэл нэмэгдүүлэх гээд тодорхой хэмжээний үр дүн гарч ирдэг.
Энэ чиглэлээр баруун бүсийн долоон аймаг сүүлийн 10-аад жил ажиллаж тодорхой хэмжээний үр дүн гарч, маш их хэмжээний туршлага хуримтлуулсан байна. Эдгээр малчдын бүлэг хөгжиж сум, орон нутгийнхаа амьдралд тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг болжээ. Тиймээс бид энэ жилээс эхлээд баруун бүсэд хуримтлагдсан туршлагыг төвийн болон зүүн бүс нутагт түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байна.
Саяхан орон нутагт ажиллаад ирлээ. Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн малчид бэлчээр доройтож байгаа гэдгийг бүгд мэдэж байна. Эндээс харин хэрхэн гарах вэ гэдэг аргаа олохгүй байна. Ингээд туршлага яриад өгөхөөр тэр хүмүүс “Нээрээ, ингэж нүүх ёстой байсан юм байна”, “Бэлчээрээ заавал сэлгэх ёстой юм байна”, “Дундаасаа мөнгө гаргаж худгаа засах ёстой юм байна шүү дээ” гэдгийг ойлгож эхэлж байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд “Ногоон алт”, “Цагаан алт”, “Хар алт” гээд янз бүрийн алтны тухай их ярьдаг болжээ. ”Ногоон алт” гэхээр мэдээж тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжиж, ногоон бизнесийг хөгжүүлэх талаар бодлого чиглэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ малчны хотонд буюу жинхэнэ бэлчээр ашиглаад явж байгаа хүмүүстээ энэ ойлголт ямар байдаг бол. Өөрөөр хэлбэл, энд тэнд хэрэгжиж буй олон төсөл хөтөлбөр Монголын хөрсөнд яаж бууж байна вэ?
-Монголын хөрсөнд буулгахын тулд аймгийн Засаг даргаасаа эхлээд тухайн орон нутаг, сумынхан, малчид хүртэл энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Гэхдээ төсөл хөтөлбөр цөөхөн газар хэрэгждэг. Саяхан бидний яваад ирсэн гурван аймагт гэхэд нэг аймгийн 2-3 суманд л төсөл хөтөлбөр хэрэгжиж байсан. Бусад суманд нь иймэрхүү зүйлийг ярихгүй байна. Бид 15 суманд очиж ажиллаад ирлээ.
Энэ нь нэг талаасаа малчдаас өөрсдөөс нь их шалтгаалж байгаа. Бидний ярьж буй зүйл бол нэгэнт үр дүн нь гарчихсан туршлага учраас хөрсөн дээр буулгахад түвэггүй юм. Гэхдээ орон нутгийн малчид маань үүнийг газар дээр нь очиж үзье гэдэг саналтай байна. Манай нутагт таарч тохирох нүүдэл суудлын арга технологи байвал бид авч хэрэглэе гэж байгаа юм. Тиймээс бид одоо төсөл гэж ярихаас илүүтэйгээр нэгэнт бий болсон туршлагыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж буй нь арай ололттой.
-Монголчуудын уг гарвал нүүдэлчин. Жилийн дөрвөн улирлын турш, зарим улирал бүр илүү олон удаа нүүдэг байсан. Гэтэл энэ уламжлал маань алдагдаж, тэр ч байтугай жилийн дөрвөн улирлын турш нэг нутаг дээрээ амьдардаг айл ч бий болсон гэх юм. Энэ нь юутай холбоотой вэ?
-Уламжлалт арга ажиллагаа маань бүдгэрч байна. Яагаад нүүж суудаг байсан, отор нүүдэл хийдэг байсан, эр, сувай малаа оторт гаргадаг байсан зан заншил маань орхигдоод байна вэ гэвэл хамгийн түрүүнд байгаль, цаг уур нөлөөлж байна. Усан хангамжийн хүрэлцээнээс шалтгаалж буй юм. Нөгөөтээгүүр, төв суурин газар, зам харилцаа, зах зээлээ бараадсан төвлөрөл бас байлаа.
Бидний хийсэн судалгаагаар төвийн бүс нутагтаа нүүдэл суудлын тоо ерөөсөө л дулааны, хүйтний гээд хоёрхон болжээ. Харин баруун бүс нутагт малчид жилд 4-7 удаа нүүдэг уламжлал бас харьцангуй хадгалагдаж үлдсэн байна. Энэ уламжлал бүдгэрч буй нь олон шалтгаантай. Үнэхээр хүн хүчгүй байж болно. Гэхдээ орчин үеийн малчид маань нэг их түвэгтэй зүйл хийгээд байхыг хүсэхгүй болчихжээ.
Байшин бариад суурин сууж, хүүхдүүдээ сургуульд өгөхийг боддог болсон байна. Энэ мэтийн олон шалтгаан бий. Гэхдээ манай энэ бүс нутаг их хуурай, хур тунадас бага ордог. Тиймээс нэг газраа удаан сууж бэлчээр ашиглах боломжгүй бүс нутаг байхгүй юу. Хүссэн, хүсээгүй бид нүүх л хэрэгтэй. Дор хаяж жилдээ дөрөв нүүгээд, цаашилбал, улиралдаа 1-2 удаа холхио нүүдлүүдийг хийж байх ёстой. Малчид үүнийг ойлгож байна.
Гэхдээ ахмад малчид илүү түлхүү ойлгодог. Залуу малчид харьцангуй бага ойлгож байна. Тийм учраас энэ чиглэлийн сургалт, мэдээллийг залуу малчид руу илүү чиглүүлэх хэрэгтэй болжээ.
-Нэг ёсондоо залуу малчдад “номын дуу” сонсгох хэрэгтэй болжээ гэсэн үг үү. Уг нь амьдрал ахуй, уламжлалаасаа суралцсан байх ёстой зүйл биз дээ. Тэгээд ч нүүдэл суудал хийх нь монгол малчинд шинэ зүйл биш л байлтай?
-Уламжлалаасаа суралцдаг байсан бол одоо тэр уламжлал нь алдагдчихсан. Хамгийн гол нь хүмүүсийн хоорондын харилцаа их холдсон байна. Уулынхаа мухрыг сахиад “Би л хувиа борлуулж байвал болно оо” гэсэн сэтгэхүй давамгайлж байна. Ийм учраас ахмад малчин Дорж, Балдан гуайнд очиж, мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуух нь сул болжээ. Тэгээд ч зах зээлийн нийгэмд шууд айлд давхиад очиход хэцүү болсон цаг юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хүмүүсийн амьдралын хэв маяг, сэтгэхүйтэй холбоотой зүйл маш их байна.
| https://ikon.mn/n/10h7 |
10h8 | Өмнөд Солонгосоос Монгол руу байлдааны зориулалттай автомашин гаргах гэж байсныг илрүүлжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/18/2017 08:58:00 |
АНУ-ын цэргийн баазаас цэргийн зориулалттай HUMVEE автомашиныг хулгайлан зарах гэж байсан этгээдүүдийг илрүүлснээ Өмнөд Солонгосын цагдаа өчигдөр мэдээлсэн байна.
Хэрэгт сэжиглэгдсэн долоон этгээд нь 2016 онд АНУ-ын цэргийн баазаас гурван ийм машиныг хууль бусаар гаргаж нэгийг нь худалдсан гэнэ. Гурван машины нэгийг нь орон нутгийн киноны уран бүтээлчдэд $9,800 орчмоор зарсан бол үлдсэн хоёрыг нь Монгол, Шри Ланкын худалдан авагчид руу зарахаар явуулах гэж байгаад баригджээ.
Эхлээд тэд үлдсэн хоёрыг орон нутгийн худалдан авагч нарт $18,000-$27,000 орчмоор зарах гэж байснаа больж, гадаад руу гаргахаар болсон байна. Ийм төрлийн машинуудын зах зээлийн үнэ $35,700-$62,500 хүрдэг гэнэ.
Байлдааны зориулалттай машин хулгайгаар зарах гэсэн оролдлого Өмнөд Солонгост анх удаа илэрч байгаа нь энэ юм байна. Сэжигтнүүдийн нэг нь 47 настай АНУ-ын цэргийн алба хаагч байсан ба хуурамч бичиг баримт бүрдүүлэн машинуудыг ашиглалтаас гарсан болгож, цэргийн баазаас гаргах үүрэг гүйцэтгэжээ. Одоо мөрдөн байцаагч нар өөр байлдааны зэвсэг, техник ийм замаар гарсан эсэхийг шалгаж байна.
Эх сурвалж: Yonhap News, UPI.com | https://ikon.mn/n/10h8 |
10h9 | "Эрх зүйн цахим хөтөч"-ийн програм хангамж, цахим хуудас боловсруулах мэдээлэл технологийн компаниудыг урьж байна | СУРТАЛЧИЛГАА | 05/18/2017 09:06:00 |
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь иргэдийн бүрийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль зүйн туслалцааны тусламжтайгаар иргэн өөрт олгогдсон эрх, үүргээ мэддэг болох төдийгүй хууль, эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтыг ашиглан эрх, ашгаа хамгаалах, асуудлаа шийдвэрлэх мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд туслах цахим портал бий болгохыг зорьж байна.
Энэхүү цахим портал нь иргэд өөрт шаардлагатай эрх зүйн мэдээллийг хүссэн газраасаа, хүссэн цагтаа авч болох, өөрт тулгарсан асуудлаа хуулийн аргаар шийдэхэд нь туслах эрх зүйн анхны хөтөч болохоос гадна эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээллийг бусдад түгээхэд шууд хэрэглэж болохуйц гарын авлага, материалаар хангах нэгэн эх сурвалж болох зорилготой.
Дээрх зорилгын хүрээнд ННФ энэхүү цахим хуудас, програм хангамж боловсруулж хамтран ажиллах урилгыг мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад хүргүүлж байна. Энэхүү ажлыг сонирхож буй зохих туршлагатай мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг байгууллагууд техникийн саналаа доорх шаардлагын дагуу бүрдүүлэн ирүүлнэ үү.
Техникийн болон үнийн санал хүлээн авах эцсийн хугацаа
2017 оны 6 сарын 7-ны өдөр 17 цагаас өмнө
Санал илгээх хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамьян гүний гудамж – 5/1
Улаанбаатар – 48, Монгол Улс
Teл: 976-11-313207
Фaкс: 976-11-324857
И-мэйл: [email protected]
Техникийн шаардлагын дэлгэрэнгүйг авах холбоос
http://www.forum.mn
Нэмэлт мэдээлэл тодруулга авах хаяг
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер
П.Бадамрагчаа
И-мэйл: [email protected]
Саналын хэлбэр:
PDF эсвэл MS Word форматаар зөвхөн нэг файл байх
Шалгуур үзүүлэлтүүд:
Байгууллагын туршлага,
Системийг боловсруулах аргачлал, сонгосон технологи,
Системийг боловсруулах ажлын төлөвлөгөө,
Багийн гишүүдийн чадавх, оролцоо,
Техникийн саналаар шигшигдсэн компаниудаас үнийн саналыг үндэслэн шалгаруулна.
Үнийн санал авах хэлбэр
Техникийн саналаас тусад нь битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.
Системийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй хугацаа:
2017 оны 7 сарын 17 өдөр
Төслийн үргэлжлэх хугацаа
3 сар
Сонгон шалгаруулалтад оролцох саналаа 6 хэсэг бүхий дараах форматын дагуу бэлтгэх, хэсэг тус бүрт заасан хуудасны тоог баримтална уу. Шаардлагад зааснаас илүү гарсан хуудсанд дурдсан мэдээллийг сонгон шалгаруулалтад ашиглаж үнэлэхгүй болно.
№
Хэсэг
Хэлбэр
Хуудасны тоо
1.
Албан захидал
TECH – 1
1
2.
Компанийн мэдээлэл болон туршлага
TECH – 2
2
3.
Системийг боловсруулах аргачлал, сонгож авсан технологи
TECH – 3
5
4.
Системийг боловсруулах ажлын төлөвлөгөө (Gantt Chart)
TECH – 4
2
5.
Багийн гишүүдийн танилцуулга (CV)
TECH – 5
CV тус бүр 2 хуудас
6.
Үнийн санал
TECH - 6
1
| https://ikon.mn/n/10h9 |
10ha | М.Сэргэлэн: Монгол-Японы сансрын хамтарсан судалгаа, туршилтыг үргэлжлүүлэн хийнэ | О.Ундармаа | 05/18/2017 09:07:00 |
“Техник Технологийн Дээд сургууль” болон тус сургуулийн харьяа “Монгол Коосэн” сургуулийн Японы эрдэмтэдтэй хамтран хийж буй сонирхолтой туршилтыг уншигч та бүхэндээ толилуулахаар ТТДС-ийн ерөнхийлөгч М.Сэргэлэнтэй цөөн хором ярилцлаа.
-Чибагийн Теxнологийн Дээд сургуультай хамтран хийж байгаа судалгааны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Тун сонирхолтой судалгаа хийгдэж байгаа гэх юм?
-Амьдрал хаана үүссэн бэ. Дэлхий дээр үүсэв үү, эсвэл сансар огторгуйгаас хийсэн ирэв үү гэдэг нь нэн сонирхолтой асуулт. Дэлхийн олон эрдэмтэн судлаачид энэ талаар судалж байгаагийн дотор Японы эрдэмтэн, Чибагийн Технологийн Дээд сургуулийн ТУЗ-ийн дэд дарга Мацүи Такафүми профессор судлаж байгаа юм.
Мацүи профессор Чибагийн Теxнологийн Дээд сургууль дээрээ Гараг ертөнцийг судлах судалгааны төв байгуулан (PERC), тэрхүү төвөөрөө дамжуулан манай Теxник Теxнологийн Дээд сургуультай хамтран агаарын бөмбөлөг хөөргөж, агаар мандал даxь тоосонцрыг тусгай мэдрэгч багажаар хэмжих туршилт, судалгааны ажлыг 2016 онд эхлүүлсэн.
Дэлхийн агаар мандлаас 40 км-ийн өндөрт агаарын бөмбөлөг ашиглан тоосонцор цуглуулах төхөөрөмжийг гаргах, цуглуулсан тоосонцор дотор магадгүй ямар нэгэн амьд биет, бактери, микроб байх аваас үүний гарал үүслийг судлах зорилготой юм. Хэрвээ тэрхүү амьд биет нь дэлхийн гаралтай биш байна гэдэг нь нотлогдож чадвал Коперникийн нээлттэй эн тэнцэхүйц нээлт болно гэж судалгааны хамтарсан баг үзэж байгаа.
-Хамтарсан судалгааг яагаад Монголд хийх болсон бэ?
-Энэхүү туршилтыг Монголд хийж байгаа нь манай орны өргөн уудам газар нутагтай холбоотой гэж хэлж болно. Учир нь Японд агаарын бөмбөлөг хөөргөсөн төхөөрөмжөө буулгахдаа заавал далайн мандалд буулгах хуультай байдаг юм байна. Агаарын бөмбөлөг хөөргөсөн цэгээсээ 60-70 км-ийн радиуст бууж ирдэг тул манай улс шиг өргөн уудам газар энэ талын туршилтыг явуулахад таатай гэж хэлж болно. Орон орны эрдэмтэн мэргэд өөрийн онцлог, өвөрмөц талаа уялдуулж чадваас шинжлэх ухааны нээлт ололт хийхэд дөхөм байх боломжтой юм байна гэж бодогдож байгаа.
-Эхний туршилт хэзээ, хаана хийгдсэн бэ?
-Агаарын бөмбөлөг хөөргөх эхний туршилтыг 2016 оны зургаадугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ойролцоох газар хийсэн. Төхөөрөмжийг 40 км өндөрт гаргаж чадсан. Агаарын бөмбөлөг стратосферын давхаргад гарахад агаарын даралт бага байх тул томорч тэлнэ. Газар дээрээс хөөргөх үед агаарын бөмбөлгийн диаметр 2 м гаруй байх боловч 30-40 км- ийн өндөрт гарах үед дотроосоо гелий шахсан бөмбөлөг гаднаа агаарын даралт багасах тул тэлж томрон, хана нь нимгэрсээр 20 м гаруй диаметртэй болоод хагардаг байгаа юм.
Бөмбөлөг хагармагц шүхэр дэлгэгдэж, төхөөрөмж аажмаар буух бөгөөд замдаа сансрын тоосонцор цуглуулж ирнэ гэж тооцсон. Эхний туршилтын үеэр хөгтэй зүйл хэд хэд гарсан шүү. Агаарын бөмбөлөгтэй төхөөрөмж маань 40 км-ийн өндөрт амжилттай гарч чадсан боловч төхөөрөмж газардсаны дараа хайх машин шаварт суугаад цаг нэлээн алдсан. Нэлээдгүй мунгинасны эцэст газардсан цэг дээр яваад очтол ойролцоо айлын 10 настай хүүхэд төхөөрөмжийг олоод хамаг зүйлийг нь задалчихсан, битүүмжийг нь алдагдуулчихсан байсан.
Зургийн аппаратыг нь авчхаад өгөхгүй гэж гүрийгээд, нэлээд дипломат хэлцэл хийсний үр дүнд буцааж авч байлаа. Шүхэр нь тод ягаан өнгөтэй тул алсаас их тод харагддаг. Нөгөө хүүхэд дээрээс бууж ирэх үеэс нь л хараад байсан, хүн амьтан ирэхгүй болохоор нь тэсгэлгүй очоод задалж үзсэн байгаа юм. Монгол хүүхэд бол их сониуч, элдэв техник задлах авьяастай гэдэг нь харагдаад байгаа юм.
-Мэдээж анхны зүйлд алдаа мадаг гаралгүй яах вэ. Дараа дараагийн туршилтад мэдээж туршлагажсан байх?
-Тэгсэн. Үүний дараа өнгөрөгч оны есдүгээр сарын 19-20-ны өдөр хоёр удаа Тэрэлжийн “Цэвэгмаа” амралтын газраас 23, 33 км өндөрт агаарын бөмбөлөг тус тус хөөргөж урьдчилан тооцоолсон цэг орчимд амжилттай буулгасан. Хоёр дахь өдрийн туршилтыг Японы телевизийн захиалгаар хөөргөсөн юм. Агаарын бөмбөлөгт шар айраг, загас, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүн дайж явуулаад буугаад ирэхэд амт нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг сонирхолтой туршилт хийсэн. Энэ тухай Японы телевизээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Токоро санно мэгатэн” гэдэг нэвтрүүлгээр гарсныг манай монголын үзэгчид олж үзсэн байх.
Туршилтыг Японы Чибагийн Технологийн Дээд сургуулийн Гараг ертөнцийг судлах судалгааны төв (PERC), Мацүи профессорын үүсгэн байгуулсан ИСПА (ISPA) ТББ, Вакаяма их сургууль, Яманаши Их сургууль, Монголын Техник Технологийн Дээд сургууль, Монгол Коосэн Технологийн коллеж, ШУТИС, ШУТИС-ийн Коосэн загварын Технологийн Дээд сургуулийн багш, оюутнууд хамтран явуулсан.
Сансрын тоосонцор цуглуулах төхөөрөмжөөс гадна маш олон төрлийн зургийн камер, агаарын дулаан, даралт хэмжих сенсор, GPS болон холбооны төхөөрөмжийн найдвартай ажиллагааг шалгах туршилт мөн давхар явагддаг. Зорчигч тээврийн онгоц 10-11 км-ийн өндөрт нисдэг, түүнээс дөрөв дахин өндөрт гаргахад төхөөрөмж эвдрэх, буруу ажиллах зэргээр бага сага алдаа бас гардаг.
Алдаан дээрээ дүгнэлт хийгээд дараагийн удаа яах вэ, ямар арга хэмжээ авах вэ зэргээр бодож тунгаах нь танхимын хичээлээс илүү оюутанд илүү өгөөжтэй, бодит мэдлэгтэй болох ач тустай юм. Мөн манай оюутнууд энэхүү туршилтаар дамжуулан мэдлэгийн хүрээгээ тэлээд авах боломжтой юм. 11 км-ийн өндөрт агаарын температур Цельсийн -50 градус байдаг бол 40 км-т Цельсийн +7 градус байдгийг энэ туршилтын үеэр бодитоор хэмжээд ирэх жишээтэй.
-ИСПА (ISPA) байгууллагын тэтгэлгийн талаар тодруулвал?
-Мацүи профессорын үүсгэн байгуулсан ИСПА (ISPA) төрийн бус байгууллагаас жил бүр олгохоор шийдвэрлэсэн “ИСПА тэтгэлэг” хөтөлбөрт ТТДС- ийн харьяа “Монгол Коосэн” сургуулийн таван оюутан шалгарсан байгаа. Тодруулбал, Цахилгааны инженерийн хоёрдугаар курсийн оюутан Э.Бат-Эрдэнэ, Барилгын инженерийн хоёрдугаар курсийн оюутан Б. Ариунсайхан, Био инженерийн хоёрдугаар курсийн оюутан А.Жаргалмаа, Барилгын инженерийн хоёрдугаар курсийн оюутан Б.Мөнхчимэг, Механикийн инженерийн гуравдугаар курсийн оюутан Н.Мөнгөн-Очир нар тус тус шалгарлаа.
Шалгарсан таван оюутанд 100.000 иен буюу 2.2 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгохоор болсон. Цаашид “ИСПА” энэ тэтгэлгээ жил бүр олгож, ирээдүйд амжилт гарган, Монголынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаасай хэмээн урам өгч, оюутны сурч мэдэх, судлаж туршихыг нь хөхүүлэн дэмжих зорилготой юм.
-Агаарын бөмбөлөг хөөргөх судалгааны дараагийн туршилтын хэзээ явагдах бол?
-Ирэх зургаадугаар сард дараагийн туршилтаа хийхээр одоогоос бэлтгэж байна. Агаарын бөмбөлөг ашиглан олон төрлийн судалгаа хийх боломжтой байдаг. Сансар огторгуйн судалгааг ч мөн адил агаарын бөмбөлгөөр хийх нь пуужин, хиймэл дагуул хөөргөхөөс үнэ өртөг багатай, оюутан сурагчид ч хийх боломжтой байдгаараа давуу талтай. Монгол хүний сэтгэлгээ, ур ухааныг дэвшилтэт технологитой уялдуулан, техникийн дэвшил, технологийн өндөр хөгжилтэй орны туршлагаас суралцах чадвартай монгол сэтгэлгээтэй, бүтээгч инженер бэлтгэх нь бидний эн тэргүүний зорилт билээ.
...Тус сургуулийн Ерөнхийлөгчтэй бид ярилцсаны дараа Мацүи профессорын үүсгэн байгуулсан ИСПА (ISPA) төрийн бус байгууллагаас жил бүр олгохоор шийдвэрлэсэн “ИСПА тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан Био инженерийн хоёрдугаар курсийн оюутан А.Жаргалмаагийн сэтгэгдлийг сонслоо.
Био инженерийн 2-р курсийн оюутан А.Жаргалмаа
-Энэ хичээлийн жилд Сансар судлалын ISPA байгууллагаас тэтгэлэг хүртсэн. Энэхүү тэтгэлгийн эхний шалгуур хүүхдүүдийн сурлага мэдлэг, амжилт, идэвх зэргийг харгалзан үзэж 12 хүүхдийг сонгон дараагийн шатны ярилцлагад оруулсан юм. Ярилцлагаас таван хүүхдийг шалгаруулж тэтгэлэг гардуулсны нэг нь би байсан юм.
Миний хувьд “Монгол Коосэн” сургуульд орж ирсэн цагаас хичээл сурлагадаа шамдах болж бүтээх ухааны олон талын чадварт суралцаж түүгээрээ ч бишгүй амжилт гаргасныхаа дунд энэхүү тэтгэлэгт хамрагдсан гэж бодож байна. Мөн тодорхойлсон зорилго, цаашдын зорилт мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн том урам итгэлийг энэ тэтгэлэг надад өгсөн.
| https://ikon.mn/n/10ha |
10hb | Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ мартчихжээ | Б.Энхтуул | 05/18/2017 09:38:00 |
“Тусгай сургуулийн хүүхдүүд” гэх тодотголтой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа. Нэлээд эртнээс энэ сэдвээр шуугьж эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эсэргүүцлийн жагсаал хийснээр тусгай сургуулийн асуудлууд “тогооноосоо халив”. Өнөөдрийг хүртэл асуудал сунжирсаар, хаана хэн ямар гарц гаргалгааг хайж, хэрхэн шийдэж байгаа нь тодорхойгүй байсаар хичээл тарах өдрүүдтэй залгаж байна.
Нэг зүйлийг онцлоход, сүүлдээ эцэг, эхчүүд эсвэл багш нарын төлөөлөл, энэ тэндхийн холбоо, төрийн бус байгууллагын нэр барьсан хүмүүс гээд хэн дуртай нь гарч ирээд хэвлэлийн хурал хийж, “Тусгай сургуулийн хүүхдүүд” гэж ярьдаг болов. Үүнийх нь үр дүнд иргэд төөрөлдөж, эцэст нь хүүхдүүд хохироод үлддэг боллоо. Тиймээс энэ асуудлын гарц, гаргалгааг хайх гэж оролдов. Учир нь, хүүхдийн эрхийг бид хүндэтгэх ёстой. Тэд бас сурах эрхтэй гэдгийг онцлох гэсэн хэрэг.
НЭГ: ТЭД СУРАХ ЭРХТЭЙ
Олгой хагаравч тогоондоо гэдэг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулийг тойрсон хэл ам сургуулиасаа хальж, олон нийтэд нэгэнт дэлгэгдчихсэн. Өнөөдөр захын иргэнээс 29 дүгээр сургуулийн тухай асуувал “Багш нар нь хичээл заах гэж оромддог. Ихэнх багш нар нь дохионы хэлгүй, ур чадвар муутай. Багш нар нь хүүхдүүдээ байнга дарамталдаг. Тэр ч бүү хэл, залуу багш нар нь зарим сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг” гэсэн мэдээллийг хэлэх байх. Арга ч үгүй юм. Үнэндээ, ийм л мэдээллийг хэл, яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хэвлэлийнхэнд дамжуулсан. Харин үүнийг эсэргүүцэж араас нь сургуулийн багш нар, сургалтын алба, эцэг, эхчүүдийн төлөөлөл гээд хэчнээн ч хүн хэвлэлийн хурал зарлаж, “баллуурдах” гэж оролдов.
Үүний араас харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл хаялт зарласан. Хичээл хаях болсон шалтгаанаа тэд “Чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна. Зарим багш нарын мэргэжлийн ур чадвар муу байна. Сургуулийн удирдлагууд сурагчдыг доромжилдог, үзэл бодлыг нь сонсдоггүй” хэмээн тайлбарласан.
Үнэндээ, тэдэнд ингэж шаардах эрх бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн зүйл заалтыг сөхсөн ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүх шатны байгууллагад боловсрол эзэмшихэд төрөөс дэмжлэг үзүүлнэ гээд тодорхой заачихсан байдаг. Тиймээс бид тэдний эрхийг хүндэтгэж, сурч боловсроход нь аль ч талаасаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Мөн тэдний үгийг сонсож, болохгүй бүтэхгүй асуудлуудыг нь засаж залруулах үүрэгтэй.
ХОЁР: ТЭДНИЙГ ТӨР ХАМГААЛАХ, ХАЛАМЖЛАХ ҮҮРЭГТЭЙ
Одоогоос 5-6 жилийн өмнө бид энэ асуудлыг хөндөж байсан. Бүр тодруулбал, 116 дугаар сургуулийн сурагчдын сурах бичгийн асуудал, сургуулийн орчин шаардлага хангахгүй, багшлах боловсон хүчин дутуу дулимаг байгаа талаар хэд хэдэн цуврал нийтлэл бэлтгэн гаргаж байв. Гэтэл өнөөдөр байдал, тэр үеэсээ айхавтар дээрдэж дээшлээгүй байна. Шуудхан хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ Монголын төр мартчихжээ.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүд харахгүй л болохоос сонсоно. Заагаад өгчихвөл тэд бусдаас дутахгүй бүхнийг хийнэ. Тиймээс тэдний сурах эрхийг хүндэтгэж, бүхий л боломжоор нь хангаж өгөх ёстой юм. Гэтэл өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль 2006 оноос бие дааж үйл ажиллагаа явуулах болсноос хойш өөрийн гэсэн дотуур байргүй, өөрийн гэсэн эзэмшил талбайгүйн улмаас спорт, урлагийн заалгүй явж байна.
Өнөөдөр хараагүй хүүхдүүдэд тусгайлан хэрэглэдэг брайль цаасны олдоц муу. Багшлах боловсон хүчин дутмаг. Улсын хэмжээнд багш бэлтгэдэг МУБИС дээр хараагүй хүүхдүүдэд зориулсан тусгай багшийг бэлтгэдэггүй. Бүх сурагчид нь “Үдийн цай”-нд хамрагддаг ч улсаас олгодог 600 төгрөг нь хүүхдүүдийг цатгаж чаддаггүй гээд тоочвол зовлон их. Тиймээс тусгай сургуулийн хүүхдүүдийг буруутгахаасаа өмнө тус сургуулийн энэ мэт асуудлуудыг улсаас шийдвэрлэж өгөх хэрэгтэй юм. Шуудхан хэлэхэд, дан ганцхан сургууль, салбарын яам бус Монголын төр тэднийг халамжлах үүрэгтэй юм.
ГУРАВ: ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ ЁСТОЙ
“Монголын хараагүйчүүдийн холбоо”-ноос хэд хоногийн өмнө 116 сургуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэд тус сургуулийн сургалтын бааз, заах арга барил, боловсон хүчин, техник технологи муу байгааг шүүмжилсэн. Энэ мэдээллийн мөрөөр хэвлэлийнхэн бас тус сургууль руу хошуурсан. Харин ард нь бид хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж, үл хүндэтгэж байгаагаа мартчихсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид энэ удаа 116 дугаар сургуульд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан ямар байр суурьтай байгааг тодруулав.
116 сургуулийн захирал Э.Энхзултай уулзахад,
- Манай сургуульд одоогоор 102 хүүхэд суралцаж байна. 68 багш ажилтантай. Бид сургалтын үйл ажиллагаагаа байгаа нөхцөл боломждоо тулгуурлан хэвийн явуулж байна. Хараагүйчүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийх гэж байгаа талаар манай сургуульд мэдэгдээгүй. Сурагчдын эрх ашиг, сургуулийн орчныг сайжруулах талаар санаа тавьж, төрийн өндөрлөгүүдээс анхаарал хандуулахыг шаардаж байгаа нь сайшаалтай.
Гэвч манай сургуулийн асуудлаар мэдээлэл хийж байгаа хэр нь сургуулийн захиргаанд мэдэгдээгүй. Дээрээс нь сургуулийн дотоод үйл ажиллагааг сайн мэдэхгүй хүмүүс өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж байна” гэв. Тусгай сургуулиудын сургалтын бааз, суралцах орчин нөхцөлийн талаар БСШУСЯ, холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг бид эргэн мэдээлэх болно.
| https://ikon.mn/n/10hb |
10hd | “Dao” Хятад рестораны ахлах тогооч Чао Ган Дун: Хятад хоолны гайхамшгийг Монголчууддаа мэдрүүлж байгаадаа баяртай байна | ikon.mn | 05/18/2017 09:35:00 | “Дао” буюу товчхондоо “арга билэг” –ээр нэрийдсэн мэргэжлийн Хятад тогоочтой ресторанаар зочилсноо хүргэж байна.
- Сайн байна уу, та Хятад хоолны онцлогийг танилцуулаач?
- Сайн байна уу Монголын ард түмээн. Намайг Чао Ганг Дунг гэдэг. Хятадаас ирсэн. Та бүхэндээ Дао ресторанаар дамжуулан Хятад хоолны гайхамшигт амтыг мэдрүүлэхээр ажиллаж байна. Манай Хятад хоол Халуун ногоотой, чихэрлэг, давслаг, исгэлэн гэсэн дөрвөн өөр амтыг багтаасан байдгаараа онцлогтой. Мөн өвөрмөц амттай.
Жишээ нь: Монголчуудын хамгийн их иддэг үхрийн махан хуурганд энэхүү амтыг шингээж өгсөн байгаа. Мөн Хятад үндэсний хоол бол Хятад улсын соёлын нэг хэсэг бөгөөд зүүн өмнө Азийн орнуудын соёлд гүн гүнзгий нөлөө үзүүлснээрээ давуу талтай. Өмнөд Солонгос, Япон зэрэг орны хоолны соёлд Хятад хоолны соёл маш том нөлөөтэй.
Хятад хоолонд таван чухал зүйлийг онцолдог өнгө, үнэр, амт, утга, хэлбэр, "Үндэсний хоолны таван зүйл" гэж нэрлэдэг. Энэ нь хоол бол амтнаас гадна үзэмжтэй тавагласан, тансаг үнэртэй, хэлбэртэй мөн утга илэрхийлэх ёстой гэж үздэг. Манай хоолны цэсний зурагнаас харахад л энэ бүгдийг мэдрэх болно. Зураг харахад л амталмаар хүсэл төрж таашаал мэдрүүлнэ гэсэн үг юм. Хятад улсын нутаг дэвсгэр том өндөрлөг уул, нам дор газар, хүйтэн, халуун, чийглэг, хуурай гээд маш олон цаг уурын нөхцөлтэй учраас тэр бүгдтэй зохицсон хоолны нэр төрөлд амтлагч материал хэрэглэдэг байдлаараа Хятад хоол маш баялаг.
Мөн Хятад хоол хийх арга нь маш олон төрөл байдаг. Хагас болгох, түүхий зууш хийх, соусаар амтлах, шарах, хуурах, жигнэх, утах, усанд чанах, тосонд чанах, шорлох, хайрах, болгох гэх мэтчилэн 30 гаруй төрлийн аргаар хоол хийдэг. Дахин хэлэхэд амтны хувьд халуун ногоотой, чихэрлэг, давслаг, исгэлэн гэсэн дөрвөн төрлийн амттай байдгаараа их онцлогтой.
-Монголчууд хоолны баялаг түүхтэй, улиралдаа хүртэл тааруулан хүртдэг уламжлалтай ард түмэн. Хятад хоолны уламжлалаар санал болгох онцгой зүйл нь юу вэ?
-Хятадын ард түмэн Монголчуудаас арай өөрөөр амтлан иддэг уламжлалтай. Хоолыг илүү амттай болгохын тулд ногоог түлхүү ашигладаг. Жишээ нь: Хятадын ард түмэн зуны улиралд ихэнхдээ ногоог маш ихээр хэрэглэдэг. Төрөл бүрийн ногоо чинцай, чууцай, байцаа зэргийг хууран багахан махаар амтлан иддэг.
Харин өвөлдөө шөлтэй хоолыг түлхүү хэрэглэж хэвшсэн байх жишээтэй. Харин Монголчууд бол махыг маш түлхүү хэрэглэдэг учраас Хятад хоолондоо махны орцыг түлхүү хийж өгсөн байгаа. Хятад хоолны амтыг Монголчуудад зориулан хийж байгаагаараа онцгой.
-Монголчууд эмчилгээний чанартай хоол хэмээн ургамал ногоог дарж, хатааж хэрэглэж ирсэн байдаг. Хятад улсаас Монголчуудад тусгайлан зориулан танай ресторанаар дамжуулан авч ирсэн амтлагч гэж байдаг уу?
- Манай ресторанд бүх зүйлийг шинээр хийдэг. Хятад хоолны орцонд ордог тусгайлсан амтыг бид шууд хийдэг. Хадгалсан, хатаасан, удаан тээвэрлэгдэн ирсэн зүйлээр биш шууд шинээр хийж амт оруулдаг. Үүнийг ч Монголчууд их таашаан иддэг.
-Таны туршлагаас харахад Монголчууд танай рестораны ямар хоолыг илүү түлхүү сонгож байна?
-Монголчууд үхэр, хонь, гахай, тахианы махтай хоолыг түлхүү сонгодог. Махан хэрэглээ өндөртэй хүмүүст зориулан махны орцыг түлхүү оруулж өгсөн амтлаг хоолоор үйлчилж байна.
Гэхдээ дан махан хоол байнга идэх нь дулааны улиралд тохиромжгүйн дээр эрүүл мэндэд тийм ч сайн биш. Тиймээс манай ресторанд олон төрлийн шинэ ногоог үйлчлүүлэгчийн хүссэн амтаар амталж, хуурч өгдөг тусгай цэстэй. Монголчууд маань мөн ногоо түлхүү хэрэглэж байх хэрэгтэй гэж боддогддог.
- Хоолыг эмчилгээний чанартай хэмээн мэдэрч, судалж, хүртэж ирсэн манай улсад Хятадын хоолны соёлоос ирсэн эмчилгээний, сувилахуйн шинжтэй хоолноосоо танилцуулаач?
-Манай рестораны захиалгаар хийгдэж байгаа улаан чавгатай, хулууны зутан шөл бол гэдэс дотор цэвэрлэх, хорт бодисыг хөөх үйлчилгээтэй хоол юм. Мөн долоогоны цэлцэгнүүр дотор гэдэсний хямралд сайн, хоолны дуршил буурахад илүү сайн байх жишээтэй. Энэ мэт Хятад хоолны эмчилгээ, сувилгааны талыг харуулсан маш олон төрлийн хоолоор үйлчилж байна.
-Таны анзаарснаар Монголчууд ямар төрлийн амтыг илүүд үзэж байна?
-Монгол хүмүүс ихэнхдээ чихэрлэг болон давстай хоолыг сонгоод байдаг юм.
-Хятадын таван “цай”-гаар төгссөн ногоотой /чинцай, жууцай, байцай, цоо байцаа, юуцай гэх мэт/хоол даралт хоромхон зуур буулгах шидтэй гэж сонсож байсан энэ үнэн үү?
-Хятад хоолыг судлахад маш олон төрлийн эмчилгээний чанартай байдгийг нотолсон байдаг юм билээ. Жишээ нь: Чинцай ногооны онцлог нь даралтыг хоромхон зуур буулгадаг гэдэг. Шаобайцай нь даралт буулгадаг хэмээн тэмдэглэн үлдээсэн түүх арвин бий.
-Монголчуудын таашаан идэж байгаа хоолноос танилцуулаач?
-Монголчуудын онцлог нь чихэрлэг, давслаг, исгэлэн амт нэг дор орсон төрөл бүрийн хоолыг илүү идэж байна. Манай рестораны цэсэнд байгаа .... хоолыг илүү захиалдаг.
-Танай рестораныг сонгох шалтгааныг хэлж өгөөч?
-Манай ресторан дээд зэрэглэлийн үйлчилгээтэй. Сэтгэлд ойр зөөлөн уур амьсгалыг бүрдүүлсэн тав тухтай орчинтой, шууд хийж өгөх шинэхэн 120 төрлийн хоолноос сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой. Мөн анги хамт олноороо /150 хүртэлх зочин/ ирсэн ч хоолыг зэрэг гаргах хүчин чадалтай чадварлаг тогооч нарын багтай. Хятад хоолны давтагдашгүй өвөрмөц амтыг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсвэл та манай ресторанд ирээрэй.
Манай ресторан хотын төвд байрладаг, үнийн хувьд тийм ч үнэтэй биш зэрэг олон олон давуу талтай. Монголчууддаа өөрийн идэж өссөн амтат хоолоо “гараа гарган” хийж үйлчилж байгаадаа баяртай байдаг.
Xаяг: М Plaza /хуучнаар нарны титэм/ 2-р давхарт буюу Тэнгис кино театрын баруун урд байрлаж байна. Утас: 77772828, 88098087.
| https://ikon.mn/n/10hd |
10he | Н.Наранбаатар: Хэчнээн гоё санаа байсан ч хэрэгжүүлэх эрх мэдэл алга | С.Уянга, Зууны мэдээ | 05/18/2017 10:07:00 |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.
-Өмнөговь аймгийг ирэх дөрвөн жилд хэрхэн хөгжүүлэхээр зорьж байна вэ?
-Мөрийн хөтөлбөртөө иргэдийн саналыг тусгаж 166 заалт, дөрвөн бүлэгт хувааж өнгөрсөн есдүгээр сард ИТХ-аар батлуулсан. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж бүх сум, байгууллагаар хэлэлцүүлсэн. Аймгийн төвд л гэхэд 11 удаа хэлэлцүүлж, саналыг нь сонссон. Иргэн төвтэй хөтөлбөр болсон гэж дүгнэж байгаа. Иргэд ажлын байр дутмаг, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ муу гэх зэрэг санал ирүүлсэн. Мөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд бүтээн байгуулалт хийе гэхээс илүү амьжиргааг сайжруулж өгөөч гэсэн зүйлийг хэлж байна. Зам тавьж, байшин баръя гэж хэлэх хүн бараг алга.
Манай аймагт өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалт хангалттай хийгдсэн. 1200 хүүхдийн хүчин чадалтай улсдаа хамгийн том сургууль бий. Мөн цэцэрлэг, заал танхим хангалттай. Худалдаж авах мөнгө нь байдаг бол орон сууц хүрэлцээтэй. Тиймээс аймгийг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх төлөвлөгөөгөө иргэн төвтэй мөрийн хөтөлбөр байх ёстой юм байна гэж үзэж боловсруулсан.
Тухайлбал, боловсролын салбар руу чиглэсэн дэд хөтөлбөр гэхэд Оюуны хурд гээд математикийн дөрвөн жилийн хичээл, Эрүүл мэндийн дэд хөтөлбөр нь эх нялхсын эндэгдлийг бууруулах, Өрх гэр бүл, Эрүүл шүд аян, Элэг бүтэн Өмнөговьчууд зэрэг хөтөлбөрүүд бий. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг манай аймаг өнгөрсөн жил хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан юм.
Түүнчлэн ажлын байр бий болгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн салбар болгон руу чиглэсэн ажлыг хийхээр зорьж эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлтийг хийгээд 18-аас дээш насны аймгийнхаа бүх иргэнийг элэгний В, С вирусийн шинжилгээнд үнэгүй хамруулж эхэлсэн. Алслагдсан сумд руу хөдөлгөөнт технологи явуулж байна. “Англи хэлтэй Өмнөговьчууд” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг рүү таван багшийг шалгаруулж зургаан сарын сургалтад явуулсан.
-Өмнөговь аймаг уул уурхайд түшиглэсэн учраас ажлын байр, иргэдийн амьжиргааны түвшин харьцангуй сайн байх. Ажилгүй иргэд хэр олон байна?
-Хөдөлмөрийн хэлтэс дээр ажил идэвхтэй хайж байгаа 900 гаруй хүн бүртгүүлсэн байдаг. Ажилгүй хүмүүс байгаа ч аймаг, суманд өдрийн 30 мянган төгрөгөөр барилгын ажил хийлгэе гэхээр хүн олдохгүй байна. Улаанбаатар хот, Дундговь аймгаас хүмүүс ирж ажиллаж байна. Аймгийнхан уул уурхайн компанид ажилладаг, дээр нь хилийн боомтоор наймаа хийгээд боломжийн орлого олчихдог учраас иймэрхүү ажил хийх сонирхолгүй байх.
Улаанбаатараас залуучууд ирж мөнгөөр ямаа самнаж байна. Нутгийнхнаас бол олдохгүй. Гуравдугаар сард уул уурхай, барилгын 52 компани оролцсон ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. 599 сул ажлын байр зарлаад 980 хүн бүртгэсэн. Одоогоор ажил олгогчийн шаардлага хангасан 200 гаруй хүнийг ажилд авсан байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгасан оёдол, арьс ширний үйлдвэр зэргийг хөнгөлөлттэй, бага хүүтэй зээлээр бариулж уул уурхайн компаниудтай холбож өгөх байдлаар ажил эрхлэлтийг дэмжих бодлого барьж байна.
Засаг даргын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээс гадна ирэх дөрвөн жилд 20-оос доошгүйг бий болгохоор тусгасан. Ноос, ноолуур, арьс, шир, оёдол, махны үйлдвэрүүдийг дэс дараатайгаар барина. Түүнийгээ уул уурхайн компаниудад нийлүүлнэ. Манай аймагт Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гээд 14 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Орон нутгаас ажилчин авч ханган нийлүүлэлт хийнэ. Мөн орон нутагт хөрөнгө оруулалт хийнэ гэсэн чиглэлээр гэрээ байгуулсан. Оюутолгой болон аймаг гэсэн хоёр талын хүний нөөцийн ажлын хэсэг байгуулсан. Аймагт жилд таван сая төгрөг өгдөг. Хамтарсан ТУЗ байгуулаад асуудлаа шийдвэрлэдэг. Бусад компанитай ийм байдлаар хамтарч ажиллаж байгаа.
-Уул уурхайн нөхөн сэргээлт, лиценз олголтын асуудал байнга хөндөгддөг. Энэ чиглэлд ямар бодлого барих вэ?
-Уул уурхайн компаниуд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулдаг. Хуулийн дагуу нөхөн сэргээлтийн мөнгөө суманд нь барьцаа маягаар байршуулаад үйл ажиллагаагаа дуусахаар нөхөн сэргээлт хийгээд явна. Анх иргэд нинжа маягаар ухаад хаядаг байсан бол өнгөрсөн намраас хойш зохион байгуулалтад оруулж бичил уурхай эрхлэгчдийн холбоо байгуулаад хууль, журмын дагуу ажиллуулахаар болсон.
-Шинэ Даланзадгад хотыг байгуулж эхэлсэн байна. Ямар төлөвлөлт, зохион байгуулалтаар бий болгох вэ?
-Арваад жилийн өмнө шинэ Даланзадгадын ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг. Аймаг тэр үед 40 мянган хүн амтай байсан бол одоо уул уурхай дагаад асар хурдацтай өсөж 60 мянга болсон байна. Үүнийг дагаад цэцэрлэг, сургууль гээд бүх зүйл хэрэгтэй болж байна. Иргэд газар өмчилье гэхээр аймгийн төвд сул газаргүй болсон. Тиймээс зайлшгүй шинэ бүстэй болох шаардлага тулгарсан. Иймд дэд бүтэц, холбоо харилцаа, зам харгуйгаа тооцож аймгийн төвөөс зүүн хойшоо тэлэхээр төлөвлөсөн. Ээлж дараатайгаар жил бүр тодотгож байна.
Энэ янзаараа аймгийн хүн ам хэдхэн жилийн дараа 100 мянга давах учраас шинэ Даланзадгад хотоо эртнээс бэлтгэж ажлаа эхэлж байна. Сургууль, цэцэрлэгээсээ эхлээд төрийн үйлчилгээний газруудаа барьж эхэлсэн. Цахилгаан, засмал замынхаа асуудлыг шийдвэрлэсэн.
-Одоо Өмнөговьд тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Цагаан хад буюу Гашуун сухайтын боомт болон замын эвдрэл гэмтлийн асуудал маш хүнд байна. Замыг “Энержи ресурс” гэж хувийн компани барьсан мөртлөө төрд шилжүүлсэн. Засвараа хийдэггүй. Нэг машинаас 250-360 мянган төгрөгийн татвар авдаг гэсэн. Өдөрт 1,200 машин гэж бодохоор 360 сая төгрөг болно. Сард хэдэн төгрөг болох вэ.
Тэр их мөнгө хаашаа орчхоод замаа засварлахгүй байгааг ойлгодоггүй. Замын нүхийг тойрч явах гэж байгаад том машинууд мөргөлдөж хүний амь эрсдэж байна. Энэ асуудлыг маш олон удаа ярьсан. Төр, засгаас тодорхой ажил хийхгүй байна. Ерөнхий сайд, Шадар сайд, гишүүд ирж үзээд явсан.
Цагаан хад орчмыг хөгжүүлье, ерөнхий төлөвлөгөө гаргаад барилга байшин бариад, газар эзэмшүүлье гэдэг асуудал тавиад нэмэргүй. Засаг даргын эрх мэдэл хүрдэггүй. Хил дээр ажилладаг хил, гааль, гадаадын иргэн харьяат, мэргэжлийн хяналтын байгууллага бүгд босоо удирдлагатай. Хоорондоо уялдахгүй мөртлөө аймаг ямар ч мэдэлгүй. Хэн хариуцаж яаж явах нь тодорхойгүй.
Хятадад боомтын захиргаа нь бүх асуудлыг зохицуулдаг. Манайд бол хэн нь хариуцах нь мэдэгдэхгүй дөрвөн тийшээ харсан хүмүүс байдаг. Хууль эрхзүйн орчныг сайжруулаад тодорхой хэмжээнд аймгаас хяналт тавьдаг болж боомтын захиргаатай байх хэрэгтэй. Тэнд 3-4 мянган хүн ямар ч эзэнгүй архи ууж, зодолдоод, машинд дайруулж үхээд байж байна.
Ням гаригт нэг өдөр амрахаараа бүтэн архидалт болдог. Энэ асуудлыг олон удаа тавьж, албан бичиг өгөөд нэмэр алга. Уг нь Ерөнхий сайд ирж үзээд явсан. Гудамж төсөл хэрэгжүүлээд Улаанбаатар гоё болсон. Харин одоо Монгол Улс “Боомт” төсөл хэрэгжүүлэх цаг болсон гэж хэлж байсан. Бүх боомт адилхан байгаа. Тиймээс боомт төсөл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Таны хувьд аймаг орон нутгаа хэр сайн мэдэх вэ. Мөн ажил аваад багагүй хугацаа өнгөрлөө. Төрийн албан хаагчдад ямар шалгуур тавьж байна вэ?
-1996 оноос хойш мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, газрын даргаар төрийн албанд тасралтгүй ажилласан. Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаад 2002 онд аймагтаа Татварын даргаар ажилласан. Үргэлжлүүлээд таван жил Тамгын газрын даргаар ажиллалаа. 2009 онд сонгуулийн үр дүнгээр удирдлага өөрчлөгдөхөд АНУ-ын Калифорнийн их сургуульд сурч мастер хамгаалсан.
Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга байсан учраас төрийн албан хаагч ямар байх ёстойг мэднэ. Засаг даргын ажил авсны дараа улс төрийн албан тушаалтнуудыг сольсон. Угаасаа сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөж байх ёстой. Харин Тамгын газрын даргаас дооших албан тушаалтнуудыг улс төрийн шалтгаанаар хольж солих шаардлагагүй. Нэг ч хүн халаагүй. Өөрийн хүсэлтээр гарсан ганц нэг хүн бий. Төрийн албан хаагчдыг сольчихоор ажил урагшилдаггүй юм. Ажилдаа дадсан хүн огт өөр. Одоо үед солилоо гэхэд дээрдүүлэхгүй, улам муужруулна. Үнэнийг хэлэхэд одоогийн залуус нэг тоот бичихэд өгүүлбэр бүрд үг алдаатай бичиж байна. Утга найруулга гэж авах юмгүй. Тэрийг нь засаж янзлаад суух боломж алга.
-Өндөр хөгжилтэй орны хөгжил дэвшлийг сурч судалсан хүний хувьд аймаг орон нутгаа ингэж хөгжүүлэх юмсан гэж зорьж төсөөлж явдаг зүйл юу байна?
-Асар их байна. Гэвч хууль эрхзүйн орчин болохгүй байна. Хэчнээн гоё санаанууд байгаад аймгийн Засаг даргад мэддэг юм, эрх мэдэл хүрэх зүйл гэж алга. Бүх дарга нарыг дээрээс томилдог, шийддэг. Аймагт үлддэг төсөв мөнгө гэж ховорхон. Суманд байгаа нэг сургуулийн багшийн цалинг нэмж хасахыг сайд мэддэг. Ийм нөхцөлд яаж аймгийн дарга ажил хийх юм. Хууль эрхзүйн орчноо өөрчлөөд аймагт нь жаахан мэдэл өгөхгүй бол цаашид ийм маягаар яваад хөгжихгүй. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж байж хөгжинө. Ялангуяа, боомт тохижуулах эрхийг аймгийн Засаг даргад өгөх хэрэгтэй. Боомтоос орж ирж байгаа хураамжийн ядаж 40 хувийг боомтын захиргаанд өгөх хэрэгтэй.
| https://ikon.mn/n/10he |
10hg | Хувийн хэвшлийн манлайлагчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хүргүүлэх санал боловсрууллаа | ikon.mn | 05/18/2017 10:00:00 | Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 5-р сарын уулзалтаа Монголын улс төр, нийгмийн бие даасан судалгааны байгууллагуудын тэргүүнүүдтэй Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.
Уулзалт “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хувийн хэвшлийнхний хүргүүлэх санал” сэдвийн дагуу хэлэлцүүлэг байдлаар явагдсан ба илтгэгчдээр ДеФакто институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Сант Марал сангийн захирал Л.Сумати болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол улсыг хариуцсан захирал Ашлей Велан нар оролцлоо.
Энэхүү уулзалтад АмЧам-ийн гишүүдийн гүйцэтгэх удирдлагууд болон Монголын тэргүүлэх бизнесийн төлөөллөөс бүрдсэн бизнес эрхлэгчид оролцож зочин илтгэгчидтэй Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилго, тулгамдаж буй асуудлууд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хүргүүлэх хувийн хэвшлийнхний санал, болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төрийн төлөв байдал зэрэг сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
ДеФакто институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан
Хэлэлцүүлгийг эхлүүлж хэлэхдээ
"Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэргэжлийн мэтгэлцээн хэлэлцүүлгийг голлох сэдвүүдийн хүрээнд бие даасан хөтлөгчтэйгөөр явуулах хэрэгтэй" гэсэн ба мөн тэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд авлигалыг бууруулах үүргийн чухлыг онцолсон юм.
Сант Марал сангийн захирал Л.Сумати
Монголчуудын авлигалын талаарх хандлагын тухайд хэлсэн үгэндээ
“2008 онд Монголчуудын 84% нь авлигал бол газар авсан үзэгдэл болсон гэж харж байсан бол 2017 онд 86% нь мөн тэгж үзжээ. Өөрөөр хэлбэл эерэг өөрчлөлт гарсангүй” гэж цохон тэмдэглэв.
Мөн ноён Л.Сумати улс төрчдийн амлалтандаа хүрэхгүй байгааг онцолж хэлэхдээ “Улс төрчид сонгуулийн үеийн амлалтандаа залуучуудыг дэмжинэ, хувийн хэвшлийг дэмжинэ гэж ярьдаг ч эрх мэдэлд хүрээд яг эсрэгээр нь ажиллах тохиолдол их байдаг” хэмээсэн юм.
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол улсыг хариуцсан захирал Ашлей Велан
Хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ
“Улс төрчид өмнөхөөсөө хэрхэн өөр байж чадах вэ гэдгээ аль болох тодорхой харуулах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр, бодлогын чиглэлүүдээ хувь хүнд хүртээмжтэй, хамаатай байлгаж чадвал хүмүүс анхаарал хандуулж, сонгуульд идэвхитэй оролцох болно” гэсэн юм.
АмЧамын ТУЗ-ийн дарга бөгөөд МахониЛиотта хуулийн фирмийн партнер Жэймс Лиотта
Уулзалтыг хааж хэлсэн үгэндээ
“Өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирж хувийн хэвшлийг цаашид хөгжүүлэхэд юу хийх хэрэгтэй талаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд саналаа хүргүүлж байгаа гишүүддээ талархаж байна.
АмЧам Монгол нь Монгол Улсад бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хүчирхэг хувийн хэвшлийг бий болгохын төлөө шинээр сонгогдох Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн онцлон тэмдэглэв.
АмЧамын Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм.
Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
| https://ikon.mn/n/10hg |
10hh | Боловсролын салбарт Итали улстай хамтран ажиллана | ikon.mn | 05/18/2017 09:58:00 |
Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Соёлын өв, аялал жуулчлалын яамны Дэд сайд Дорина Бианкитай тус яамны байранд уулзаж ярилцав.
Хатагтай Дорина Бианки энэ оны таван сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Италийн ЗГХК-ын хуралдаанд Италийн төлөлөгчдийн бүрэлдхүүнд багтаж оролцсон бөгөөд энэ үеэр хийсэн уулзалтуудын мөрөөр цаашид ямар алхам хийж, хэрхэн хамтарч ажиллах талаар ийнхүү Элчин сайд Ц.Жамбалдоржтой уулзаж ярилцсан аж.
Элчин сайд Ц.Жамбалдорж энэ оны эхний хагаст багтаж “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2017-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаагаа дурдав.
Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн 2020 онд тохиох бөгөөд энэ үеэр Монголын түүх, соёлын үзэсгэлэн зохион байгуулах асуудлыг судалж ажиллаж байгаагаа Элчин сайд онцлон тэмдэглэв.
Хатагтай Дорина Бианки Итали Улсын Соёлын өв, аялал жуулчлалын яамны зүгээс Монгол Улстай соёлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл, сонирхолтой байгаа хэмээгээд энэхүү ойг угтаж хоёр орны нийслэлд харилцан үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж: БНИУ, РОМ ХОТ ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ | https://ikon.mn/n/10hh |
10hi | "Төв талбай дээр жолооны шалгалт авч тэнцсэн иргэдэд түр үнэмлэх хэвлэж өгч байна" | ikon.mn | 05/18/2017 14:00:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Энэхүү “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм. Өдөрлөг өнөөдөр 16:00 цагт дуусна.
Иргэд жолооны үнэмлэх сэргээлгэхээр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэх хэрэгтэй
Цагдаагийн Газрын иргэдэд үйлчлэх төвийн дарга Ч.Батболд "Жолооны үнэмлэхний шалгалт өнөөдөр авч байна.
Шалгалт аваад тэнцсэн иргэдэд түр үнэмлэх хэвлэж өгч байгаа.
Үндсэн үнэмлэхний бэлдэц бэлэн болоогүй.
Бэлдэцтэй холбоотойгоор тендер шалгаруулалт явуулж байгаа. Тендерт ялсан компани үнэмлэх бэлэн болгоно.
Тэр үед түр үнэмлэх авсан иргэдийн хаягаар үнэмлэхийг нь хүргэж өгнө.
Шар үнэмлэх болон хаясан жолооны үнэмлэхний асуудлыг хүлээж аваад түр үнэмлэх хэвлэж өгч байна.
Иргэд жолооны үнэмлэх сэргээлгэхээр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэх хэрэгтэй.
Иргэний үнэмлэхээ гээсэн бол иргэний үнэмлэхний лавлагаа авч ирэх шаардлагатай" гэв.
Өнөөдөр талбай дээр болох өдөрлөгийн хөтөлбөр
Цагдаагийн ерөнхий газар:
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгоно.
Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах,
Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах,
Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгнө.
Жолоочийн бүртгэл, жолоодох эрх сэргээх лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж шалгалт авах талаар мэдээлнэ.
Хуучирч муудсан болон хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох,
Хаясан гээсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаадын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол улсын жолооны үнэмлэх олгох, ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Мөн иргэн та ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхоорой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар:
Иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох үйлчилгээ үзүүлнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага тараана.
Суллагдсан ялтны тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтантай ар гэрийнхнийг нь утсаар яриулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Иргэдэд өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Хууль зүйн туслалцааны төв:
Улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.
Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдөл хүлээн авч тухайн гэмт хэргийн харьяалалаар нь улсын өмгөөлөгч томилно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн:
Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх, хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах,
Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, иргэдийн цусны бүлгийг тодорхойлох, тус хэлтэст хийгддэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгөх
Гадаадын иргэн харьяатын газар: Эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгнө.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг:
Иргэдэд даралт үзэх, Өндөр жин үзэх, Цусан дахь хүчилтөрөгч тодорхойлох үйлчилгээ үзүүлэх ,
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах , Витаминжуулах арга хэмжээ зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдөрлөгт өчигдөр Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Хууль Сахиулахын Их Сургууль, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн зэрэг байгууллага оролцсон.
Харин өнөөдөр Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Гадаадын Иргэн Харьяатын Газар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэлээн , Хууль Зүйн Туслалцааны Төв гэх мэт байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах юм. | https://ikon.mn/n/10hi |
10hj | WannaCry вирусны хохирогчдын төлсөн мөнгөний хэмжээг гаргажээ | Р.Түвшин, iKon.mn | 05/18/2017 10:12:00 |
Өнгөрсөн Баасан гарагт дэлхий дахинд тархаж, 300,000 орчим компьютерт халдсан WannaCry вирусны хохирогчид доод тал нь $300 төлж байж хувийн мэдээллээ сэргээх боломжтой болоод байгаа.
Хэрвээ гурав хоногийн дотор биткоин хэлбэрээр энэ мөнгийг төлөхгүй бол төлбөрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх ба үүний дараа төлөхгүй бол мэдээлэл нь устах юм. Тэгвэл WannaCry вирусны биткоин хэтэвчинд мэргэжилтнүүд хэр их мөнгө орж байгааг бүртгэжээ.
Халдлагын эхний өдөр $200 ба түүнээс дээш хэмжээний төлбөр 36 орж ирсэн бол хоёр дахь өдөр нь 41 болсон байна. Даваа гарагт төлбөрийн тоо оргилдоо хүрч 69 төлбөр хийгджээ. Харин өчигдрөөс (Лхагва) төлбөр төлөх тохиолдол бараг байхгүй болсон байна.
Нийлбэр дүнгээр нь авч үзвэл $200-аас дээш хэмжээтэй төлбөр 215 удаа хийгдэж $80,000 орчмын орлогыг WannaCry вирусны эзэд олжээ. Хакеруудын шаардаж байгаа $300-аас бага мөнгө төлсөн тохиолдол олон байгаа нь хүмүүс туршиж, бага хэмжээний мөнгө илгээсэнтэй холбоотой байж магадгүй гэнэ.
Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар мэдээллээ аврахын тулд хакеруудад мөнгө төлөх нь гэмт үйлдлийг дэмжсэн хэрэг тул ингэхээс зайлсхийж, мэдээллээ алдагдсанд тооцох хэрэгтэй гэнэ. Гэхдээ энэ удаагийн WannaCry халдлагыг туршилт байж магадгүй, дараагийн удаа үүнээс ч аюултай халдлага гарах магадлалтайг мэргэжилтнүүд бас анхааруулж байна.
Эх сурвалж: Quartz | https://ikon.mn/n/10hj |
10hk | Ээжийгээ зодсон гэх 56 настай эмэгтэйг 7 хоног баривчлахаар болжээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/18/2017 16:07:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
16:07 2017/05/18
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр ээжийгээ зодсон гэх эмэгтэй С.Н-ийг долоо хоног баривчлах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс өнөөдөр гаргасан байна. Уг эмэгтэй 56 настай ажээ.
10:15 2017/05/18
Олон нийтийн сүлжээгээр Чингэлтэй дүүргийн IV хорооны нэг байрны тагтан дээр ээжийгээ зодож буй гэх эмэгтэйн бичлэг цацагдсан. Энэ эмэгтэйг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст саатуулан шалгаж байгааг албаны хүн баталлаа.
Гэхдээ одоо цагдаагийн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна.
Шалгалт дууссаны дараа ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан мэдээлэл өгнө гэв.
16:07 2017/05/18
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр ээжийгээ зодсон гэх эмэгтэй С.Н-ийг долоо хоног баривчлах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс өнөөдөр гаргасан байна. Уг эмэгтэй 56 настай ажээ.
| https://ikon.mn/n/10hk |
10hm | QUIZ: Хүнийг дуртай ХООЛ, ХҮНСЭЭР нь шинжихүй! | Р.Түвшин, iKon.mn | 05/18/2017 10:41:00 | Хоолоор бол та ямар хүн бэ?
0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
‹
›
Өглөөний цай! Сонголтоо хийгээрэй!
Кофены завсарлага! Амаа хөдөлгөх зүйл сонгоорой!
Өдрийн хоолны цаг! Хоолоо сонгоорой!
Үдээс хойшх амны зугаа!
Ажлын дараах амттан сонгоорой!
Оройн хоол! Юу зооглохоо сонгоорой!
Амттан идэх цаг!
Үдшийн амны зугаа!
Кино үзэхэд идэх зүйл!
Гадуур зугаалахдаа юу зооглох вэ?
Түр хүлээнэ үү...
| https://ikon.mn/n/10hm |
10hn | Зориулалтын бус газар барилгын хог асгасан иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ | Сүхбаатар дүүрэг | 05/18/2017 10:37:00 |
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, хөндлөнгийн хяналтын "Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн" ТББ-тай хамт 9-20 хороо, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт 1-8 хорооны хог хаягдлын үйлчилгээ, гудамж, зам талбайн цэвэрлэгээний байдалтай явж танилцав.
Энэ үеэр зарим зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөрчил гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжүүдэд үүрэг болголоо.
Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт портер машинтай иргэн барилгын хог асгаж байсныг Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авахаар болов.
Мөн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури захын цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хогийн савтай байсныг байгууллагын удирдлагад биечлэн танилцуулж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
| https://ikon.mn/n/10hn |
10ho | “Гэрлэх ёслолын ордон”-г хотын аяллын маршрутад оруулна | www.ulaanbaatar.mn | 05/18/2017 11:00:00 |
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ-ын удирдлагууд аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлэхэд оршино.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын зочид, жуулчдад үзүүлэх үзүүлбэрийг нэмэгдүүлэх, тэднийг “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломжийг нээж өгөх юм.
Түүнчлэн Гэрлэх ёслолын ордонг хотын аяллын маршрутад оруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлөөр хангах, аялал жуулчлалын тур оператор компаниудын хүрээнд шинээр аяллын бүтээгдэхүүн бий болгох, хуримлах ёс заншлыг сурталчлан таниулах зорилгоор гадаад жуулчдын гэрлэх ёслолыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
| https://ikon.mn/n/10ho |
10hp | Ганц бие ээж хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ Харвардад элсүүлж чаджээ | А.Үлэмж, iKon.mn | 05/18/2017 11:34:00 | Хятадын нэгэн ээж өөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ амьдралынх нь чухал сорилтуудыг даван туулахад тусалж иржээ.Саяхан тэдний хувьд бүр ч чухал түүхэн үе тохиосон нь хүү Харвардын Их сургуульд суралцах эрхтэй болсон юм.
Зоу Хонг Яны хүү Динг Динг 1988 онд төрөхийн хүндрэлээс болж боомилогдож амиа алдах дөхжээ. Хүү амьд үлдсэн боловч, тархины саажилттай болсон юм.
Синьхуа Агентлагийн мэдээлснээр хүү насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй, оюуны чадамжгүй болох магадлалтай учраас түүнийг аварснаар эхэд маш хүнд байх болно тиймээс Зоу-г хүүхдээ өсгөхгүй байх нь дээр гэж Хубэй мужийн эмч нар зөвлөж байжээ.
Зоу-н нөхөр ч мөн эмч нартай санал нэгдэж, хүү цаашдаа тэдний амьдралд дарамт л болно хэмээн үзэж байжээ. Гэвч Зоу хүүгээ төрүүлнэ, аварна гэж зүтгэснээр тун удалгүй нөхрөөсөө салжээ.
Ганц бие ээж болсон учраас Зоу хүүгийнхээ эмчилгээний зардалд хэрэглэх мөнгө олохын тулд хэд хэдэн ажил давхар хийх хэрэгтэй болсон юм. Тэрбээр Вуханий коллежид бүтэн цагаар ажиллаж, хажуугаар нь цагийн ажил болон даатгалын бизнес хийж ашиг олдог байв.
Зоу хүүгээ эмчилгээнд авч явах цаг байнга гаргадаг байсан бөгөөд хүүгийнхээ зангирсан хатуу булчингуудыг суллах массаж сурч хийж өгдөг байв. Мөн тэр хүүгийнхээ оюун ухааныг сайжруулахын тулд тархи сэргээх тоглоом тоглож, таавар таалгуулдаг байв. Тэр хүүгээ саад бэрхшээлээ өөрөө чадах чинээгээрээ даван туулахыг сургадаг байв.
Түүний хүү Динг Динг гараа удирдаж чаддаггүй байсан учир савх ашиглаж чаддагүй байжээ. Гэвч ээж нь түүнийг савх хэрэглэж чаддаг болтол нь сургасан байна.
“Би түүнийг хөгжлийн бэрхшээлээсээ ичдэг байхыг хүсээгүй. Тэр биеийнхээ маш олон газар чадамж муутай байсан учраас би түүнийг тэрхүү бэрхшээлүүдээ даван туулаасай гэсэндээ их хатуу ханддаг байсан” хэмээн Зоу ярьж байлаа.
Динг Динг одоо 29 настай, олон бэрхшээлийг давж амжилтанд хүрэхэд тусалсан ээжийнхээ хайр энэрэл, үнэнч занд маш их талархаж явдаг аж. Тэрбээр “Би ээжийнхээ заавар зөвлөмжөөр олон саад бэрхшээлийг даван туулж, одоо хичээл сурлагадаа хүртэл тэргүүлдэг” гэжээ.
2011 онд Динг Бээжингийн Их сургуулийн Байгаль орчин, Шинжлэх Ухаан, Инженерийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Дараа нь тэр Олон Улсын Хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Төгсөөд ээждээ туслахын тулд 2 жилийн турш ажил хийж байжээ.
Гэвч ээжийнхээ ятгалгаар тэр Харвардын Их сургуульд суралцхаар бүртгүүлж, өргөдлөө явуулсан байна. Түүний амьдралын олон саад бэрхшээл болон даван туулсан чадварыг нь үнэлж Харвардад сурах эрхтэй болж чаджээ.
Динг “Би Харвардын Их сургуульд хэзээ ч өргөдөл өгч зүрхлэхгүй байсан. Гэвч ээж маань үргэлж оролдоод үз гэж намайг дэмждэг байсан. Эргэлзэж байх болгонд ээж үргэлж л миний хажууд зааж зөвлөж байдаг” гэжээ.
Динг Динг өнгөрсөн жил ээжийгээ орхин Харвардад сурахаар явсан юм. Тэр өөрийн “ухаалаг сурган хүмүүжүүлэгч” болох ээжийгээ үргэлж санаж байдгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: NextShark | https://ikon.mn/n/10hp |
10hq | "Намайг АЖИЛ ХАЯЛТ зарлачихаад байхад хурал ТАСАЛЛАА гэж нийгэмд ойлгуулж байна" | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/18/2017 12:12:00 |
Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сард офшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагуудыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ. Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлэх, ирүүлэхгүй бол Байнгын хороодын хурал болон УИХ-ын чуулганы хуралдааныг орхиж буйгаа тэрбээр мэдэгдсэн байна. Гэтэл шаардлагын хариу одоо болтол ирээгүй байгаа тул ажил хаялт зарласан байгаа тухайгаа С.Жавхлан гишүүн хэллээ.
С.Жавхлан “Шаардлагыг энэ хүмүүс нохой хуцсан чинээ тоодоггүй юм байна. Гадаадад мөнгө хадгалсан хүмүүсийн мөнгө хүчтэй юм. Хүний олон нь цөөнөө барьдаг болчихжээ. Уг нь Монголд сайн сайхан цаг ирээсэй, үнэн зөв амьдрал бий болгох юмсан гэсэн зорилгоор би УИХ-д орж ирсэн. Би энд байх нь зөв ч юм уу буруу ч юм уу. Худлаа зүйлийг өдөр болгон хэлэлцэж, түмэн олныхоо талд шийдвэр гаргадаггүй төр байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.
Миний хувьд тэмцэл зарлаж, ажил хаялт хийж, шаардлага өгчихөөд байгаа. Гэтэл хурал тасаллаа гэж байна. Энэ хүмүүс чинь өөрсдөө хурал хаядаг биздээ. Жавхлан тэмцээд хурлыг хаяхаар тасаллаа болгоод сурталчилдаг” гэв.
Тэрбээр өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод залруулга хийлгэх тухай шаардлага хүргүүлж байгаа юм байна. Энэхүү шаардлагад “УИХ-ын гишүүн С.Жавхлан миний бие 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж, албан бичгээр тодорхой шаардлагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН, АН, МАХН-ын дарга нарт хүргүүлсэн болно. Уг шаардлагуудын хариуг иртэл миний бие УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, ажил хаялт зарлаж, тэмцэл өрнүүлж байгаа билээ. Гэтэл үүнийг буруу ташаагаар нийгэмд ойлгуулж, идэвхгүй мэтээр харуулж байгаад харамсаж байна. Ийм энэ нөхцөл байдалд УИХ-ын дарга та залруулга хийж өгнө үү” гэжээ.
Залруулга хийх тухай шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр хүргүүлж өгнө гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Гэрэл зургийг MPA.mn
АСУУЛТ, ХАРИУЛТ:
-Танаар төрийг төлөөлүүлж буй иргэдийн зүгээс УИХ-ын чуулгандаа суухгүй байгаад чинь шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тэмцэл чинь хэдий хүртэл үргэлжлэх юм бэ?
-Энэ долоо хоног, дараа долоо хоног шаардлагынхаа хариуг харна даа.
-УИХ-ын чуулгандаа суугаад шаардлагаа хүргүүлж болохгүй юу?
-Ер нь бол завсарлага авах ч эрхгүй, засагт нөлөөлөх ч эрхгүй ийм л хүн болчихоод байна. Энд түмэн олны төлөө гэсэн, цаг үеийн байдалтай холбогдсон, иргэдийн амьдралд нөлөөлөх хууль гарахгүй байна та минь ээ. Эрх баригчдын бузар булхайгаа хамгаалсан, хаацайлсан хуулиуд гарч байна.
УИХ-д би ганцаараа байгаад нэмэр алга. Хашхирлаа, ориллоо, хаалгалаа, боолголоо, ялагдлаа, гунилаа, гутарлаа. Нэгэнтээ хүчин мөхөсдөөд байгаа ийм газар би орж суугаад яах юм бэ.
-Та ямар нэгэн хууль боловсруулах ажлын хэсэгт орсон уу. Хууль санаачилсан уу?
-Хуудасны тал ч хүрэхгүй энэ шаардлагын хариу өгөхгүй байхад хэчнээн мянган сайхан хууль боловсруулаад нэмэргүй. Зөндөө олон хууль боловсруулах төлөвлөгөө, судалгаанууд явж байна.
Миний хувьд хоёр Байнгын хороонд харьяалагдаж ажилладаг.
| https://ikon.mn/n/10hq |
10hs | Зүүн салааны Богинын аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна | С.Бадрал, iKon.mn | 05/18/2017 12:18:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ. Дуудлага өчигдөр 11:40 цагт ирснээр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж 17 цагт цурманд оруулсан байна.
Тус газар нь унанги мод, хөвд ихтэй тул түймрийн байдал уугилттай байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтийг ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулав.
Эх сурвалж: НОБГ
| https://ikon.mn/n/10hs |
10ht | ВИДЕО: Моника Беллучигийн Каннын кино наадам дээр үзүүлсэн үнсэлт | Р.Төмөр, ikon.mn | 05/18/2017 12:41:00 |
Өчигдөр Францын Канн хотод эхэлсэн 70 дахь удаагийн олон улсын кино наадмын нээлтийг Италийн нэрт жүжигчин бүсгүй, 52 настай Моника Беллучи хөтөлсөн юм.
Тэр нээлтийн жүжигчилсэн тоглолтын үеэр хамтран хөтлөгч, Францын хошин урлагийн жүжигчин, 38 настай Алекс Люцийг тачаангуйгаар озож кино наадмын нээлтэд оролцогчдыг баясгасан байна.
Эдүгээ 52 настай Моника гоо сайхан байдлаа хадгалж чаддагаараа гайхагддаг. Саяхан тэр Британий Daily Telegraph сонинд ярихдаа “Би өглөө эрт 6 цагт босоод дасгал хийдэг хүн биш” гээд “Үнэндээ би бялуу, паста идэх дуртай. Дарс ууж, тамхи татдаг. Миний зөвлөгөө бол: сайн ид, сайн уу, сайхан секс хий, тэгээд их инээ. Үлдсэн нь аяндаа болно” гэжээ.
Эх сурвалж: Daily Mail | https://ikon.mn/n/10ht |
10hu | "Оюутолгойн мэтгэлцээнээс хойш хэн нь илүү боловсролтой нь харагдаж байгаа байх" | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/18/2017 13:22:00 |
Гэрэл зургийг mpa.mn
МАХН-ын төлөөллүүд өнөөдөр тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэсэн талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэнэтийн шийдвэр байсан
МАХН-ын гишүүн С.Ганбаатар " Бүлэглэлүүдтэй ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэж байхад намайг хамгаалж байсан иргэддээ баярлалаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа үндсэн шалтгаан бол бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байна.
МАХН үндсэн хуулийн төсөлтэй нам. Хамгийн гол нь МАНАН-ын оройд байгаа бүлэглэлүүдийг холдуулж, ард түмний эрхийг сэргээхийн төлөө ажиллана.
Та бидэнд хоёр сонголт байна. Өнгөрсөн хугацаанд ямар байсан шигээ байя гэвэл МАНАН-г сонгох, арай өөрийг хүсч байвал МАХН-ыг сонгох гэсэн сонголт байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэнэтийн шийдвэр байсан.
Боловсролын тухайд Оюутолгойн мэтгэлцээний үеэр надтай мэтгэлцсэн хүн дээд боловсролтой хүн байсан.
Оюутолгойн гэрээ байгуулагдаад долоон жил болж байна.
Өнөөдөр хэн нь илүү боловсролтой нь харагдаж байгаа байх" гэв.
Ард түмэндээ нэр цэвэр олон нийтийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах хүнийг илгээж байна
Гэрэл зургийг mpa.mn
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар" Манай намаас нэр дэвшигч С.Ганбаатарыг СЕХ өчигдөрийн хуралдаанаар бүртгэсэн.
Ард түмэн Н.Энхбаярыг дэвшүүлэх сонирхолтой байсан ч МАНАН-ын бүлэг хуйвалдаж унагаасан.
Гэхдээ бид Монголын ард түмэндээ нэр цэвэр, иргэний нийгмийн томоохон төлөөлөл, олон нийтийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах хүнийг илгээж байна" гэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 3.9 тэрбум байхаар тогтоосон
Гэрэл зургийг mpa.mn
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэжамъяан "МАХН улс төрийн сонгуулийг мөнгөний сонгууль болсоныг шүүмжилдэг нам. Ард түмний сонгох сонгогдох эрхийг мөнгөтэй холбож болохгүй.
Энэ оны 02 дугаар сарын 24-нд ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон аудиторын тушаал гарсан.
Ерөнхийлөгчийн сонгуульд намын зүгээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.8 тэрбум, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум байхаар тогтоосон.
Энэ шийдвэрийг нам найман нэр дэвшигч тус бүрт танилцуулсан.
Дөрөв нь боломжгүй талаар саналаа хэлээд нэрээ татсан.
Харин нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд энэ мөнгийг томоохон компаниас биш иргэдээсээ цуглуулах боломжтой гэдгээ хэлсэн" гэлээ. | https://ikon.mn/n/10hu |
10hv | Усан оргилуурууд ажиллаж эхэллээ | ikon.mn | 05/18/2017 13:06:00 |
Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой дүүргийн хэмжээнд усан оргилуурууд ажиллаж эхэллээ.
Тусгаар тогтнолын талбай,
Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн,
Хүнсний – 1 дүгээр дэлгүүрийн зүүн талд Тогоочийн хөшөө,
Ард кино театрын цэцэрлэгт хүрээлэн зэрэг 4 байршилд усан оргилуур ажиллаж байна.
Нэмэлтээр 2 байршилд усан оргилуур ажиллуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. | https://ikon.mn/n/10hv |
10hw | ФОТО: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг музейнүүд хөтөлбөрөө танилцуулж байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/18/2017 13:17:00 |
"Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг музейнүүд өнөөдөр Монголын Үндэсний Музейн гадна талбайд олон нийтэд хөтөлбөрөө нээлттэй танилцуулж байна.
Монгол Улсад 2003 оноос эхлэн музейн салбарын хамт олон жил бүрийн 5 дугаар сарын 18-ны энэ өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэсээр 14 дэх жилтэйгээ золгож байна.
Энэ жил “Музей ба ээдрээтэй түүх: Нээлттэй ярилцъя” уриан дор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх музей энэхүү өдөрт зориулсан хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа юм.
Д.Цэдмаа: Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн 45 музей үйл ажиллагаагаа явуулж байна
Олон Улсын Музейн Зөвлөлийн Монголын Үндэсний Хорооны тэргүүн Д.Цэдмаа “Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн 45 музей үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн арваад жилд галерей, цуглуулагчийн музей зэрэг хувийн музей олширсноор монголын соёлын өв, түүхийг хадгалдаг газрууд сайн дурын хэлбэрээр олон болж байна гэсэн үг.
Нөгөө талаас, дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаатай адил музей үзэх монгол үзэгч олширч байна. Тэгэхээр Монголчууд өөрсдийн соёлын өвийг дээдэлдэг болж байна гэж бодож байна” гэлээ.
Г.Эрдэнэбат: Музейд үзэгчдийг татах олон үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө гарсан байна
Соёл Урлагийн Газрын дарга Г.Эрдэнэбат “Монголчууд бид дэлхийд байхгүй, бахархам өв соёлтой ард түмэн. Гэвч бидэнд нийгэм рүү хандсан үйл ажиллагаа ховор байна. Музейн өдрийн хүрээнд олон музей хөтөлбөрөө танилцуулж байна.
Мөн музей үзэгчдийг татах олон үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө гарсан байна. Тухайлбал, тогтмол үздэг хүмүүс болон байгууллага хамт олонд хөнгөлөлттэй үйлчлэх, бусад урлаг соёлынхонтой хамтран ажиллах зэргээр үзэгчдийг татах санаачлага гаргаж байгаа нь сайн хэрэг” хэмээв.
Анх 1977 онд Москвагийн ОУМЗ-ийн ХI Бага хурлаар “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарч, 1978 оны тавдугаар сарын 18-нд “Олон улсын музейн өдөр”-ийг Дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэсэн бөгөөд үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор улс орон бүрт тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10hw |
10hx | ИНФОГРАФИК: Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын ҮР ДҮН | ikon.mn | 05/18/2017 13:41:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д 2017 оны тавдугаар сарын 12-16-нд албан ёсны айлчлал хийсэн билээ.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд нэг хэлэлцээ хийж, 21 санамж бичигт гарын үсэг зурж, албаны болон ажил хэргийн 20 уулзалт хийсэн юм.
Мөн БНХАУ-тай хэлэлцээ хийх үеэр онцгой ТАВАН шийдвэрт тохиролцсон.
Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг инфографикаар харуулж байна.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ/
| https://ikon.mn/n/10hx |
10hy | Щ.Сонинбаяр: Салхиа хүртэл санана шүү дээ | ikon.mn | 05/18/2017 14:14:00 |
Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай сургалт явуулж буй Германы Зэвсэгт хүчний цэргийн багт нэгэн монгол залуу байсан нь ихэд содон байв. Түүнтэй хэдэн хором хөөрөлдсөн юм.
-Уншигчдад өөрийнхөө тухай мэдээлэл өгөхгүй юу. Мэдээж хамгийн сонин нь яагаад Германы Зэвсэгт хүчинд алба хаах болов гэдэгт байна?
-Ахлах түрүүч Щ.Сонинбаяр. Германы Зэвсэгт хүчний гурвын 393 дугаар ангийн танкийн салааны буудагч. Санаандгүй тохиолдлоор цэргийн хүн болчихсон. Дархан хотын “Союз 27” дунд сургуулийг дүүргээд 2014 онд Герман улсыг зорьсон.
Эмч, цагдаа ч юм уу, ер нь төрийн албан хаагч болох хүсэл мөрөөдөлтэй байсан, тэгээд судалж байгаад л тус улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч болохоор шийдэж, зохих шалгалтуудыг нь өгөөд алба хаах болсон доо.
- Цэргийн албаны тухай ойлголт хэр байсан бэ? Ахлах түрүүч гэхээр манайх шиг хугацаат цэргийн алба хаагч биз дээ?
-Цэргийн албаны талаар огт ойлголтгүй, манай гэр бүлд ч цэргийн хүн байдаггүй. Германы Зэвсэгт хүчин байлдагчаас эхлээд таван цолтой. Үүний дараа коллеж, их, дээд сургуульд элсэж офицер болох боломжтой. Миний хувьд ч офицер болох зорилготой.
- Цэргийн анхан шатны сургалт ямар байсан бэ?
-Төсөөлснөөс хэцүү, “чанга даваа” байсан. Шантрах үе ч олон байсан шүү. Ер нь аливаа сургалт бэлтгэл нь ачаалал ихтэй, маш чанартай явагддаг. Цаг барих тал дээр бол бараг л секундын зөрөөгүй шүү дээ.
- Монгол хүн болохоор чинь наашаа томилов уу?
-Үгүй ээ. Монголын Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургалт явагддаг тухай мэдээлэл олчихоод хүсэлтээ гаргасан. Дашрамд хэлэхэд монгол цэргүүд маань идэвхтэй, сурах арга барил сайтай гээд давуу тал олонтой юм. Монголдоо монгол цэргүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаадаа урамтай, баяртай байна.
Ер нь дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа монголын энхийн сахиулагчдын талаар, сайхан зүйл сонсоод үнэхээр бахархдаг. Цэргийн хүн болоод ч тэр үү монгол цэргүүдийнхээ тухай мэдээллийг интернэтээс олж унших, бичлэг үзэх дуртай.
- Цэргийн алба хаадаг монгол хүн чамаас өөр байдаг уу?
-Хоёр залуу байдаг гэсэн. Уулзаж танилцах боломж олдоогүй л байна.
- Хэрвээ нууц биш бол цалин, хангамж ямар байдаг вэ?
-Байр хоол, бусад хангалтыг анги, байгууллага хариуцдаг. Гурван сая орчим төгрөгийн цалинтай. Миний хувьд казармд байрлаж байгаа. Германы хуулиар 25 нас хүрээгүй бол казармд байрлах ёстой.
- Эх орондоо ирэх мэдээж сайхан ...
-Онгоцноос буугаад монголчуудаа хараад догдлож баярласан. Тэнд казармд байрладаг болохоор монгол хүнтэй таарах боломжгүй. Улаанбаатар хотод маань барилга, байгууламж нэмэгдээд, хөл хөдөлгөөнтэй улам л гоё хот болчихсон байна.
- Нутгаа их санадаг уу?
-Саналгүй яахав. Байгалиа, хуушуур, буузаа гээд л бүх зүйл үгүйлэгдэнэ. Салхиа хүртэл санана шүү дээ.
- Герман улсын иргэн болчихсон уу?
-Аав маань герман хүн учраас германы иргэн болсон. Аав, ээж, дүү гурав маань одоогоор Дархан хотод ажиллаж амьдарч байгаа.
- Сонинбаяр маань тэгэхээр цаашдаа германд л амьдрах нь ээ дээ?
-Ойрын жилүүдэд бол зорилгодоо хүрэхийн тулд амьдарч, суралцахаас өөр аргагүй. Гэхдээ монголдоо байнга ирж очих нь ойлгомжтой. Монгол бүсгүйтэй гэр бүл болж сайхан амьдарна гэж боддог.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Батцэцэг | https://ikon.mn/n/10hy |
10hz | ФОТО: Хөдөлмөрийн яармагаар Монголын томоохон компаниуд ажлын байр санал болгож байна | А.Үлэмж, iKon.mn | 05/18/2017 15:11:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Манай Улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Хөдөлмөрийн насны иргэдийн 55 хувийг бүрдүүлдэг ба 2016 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувь нь энэ насны залуучууд байгаа юм. Их дээд сургууль төгссөн залуусын 21.7 хувь нь буюу 5 төгсөгч тутмын 1 нь ажлын байртай болдог гэсэн үг юм.
Энэ тоог ихэсгэх зорилгоор шинэ төгсөгч нарт зориулан МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллагуудтай хамтран “Төгсөгч-2017” хөдөлмөрийн яармагийг дөрөв дэхь жилдээ өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэй "Бид бүхэн жил болгон ажил олгогч байгууллагууд, ажил хайгч залуучуудын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд 20 орчим байгууллага оролцдог байсан бол энэ жил 40 гаруй ажил олгогч байгууллага, 1,200 гаруй ажлын байртайгаар оролцож байна.
Энэхүү хөдөлмөрийн яармаг өнөөдөр зохион байгуулагдаад дуусах хэдий ч бид залуучуудыг ажлын байранд өдөр тутам зуучилж байгаа. Өөрөөр хэлбэл, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж дээр ажлын цагаар буюу 09:00-17:00 цагийн хооронд ирж анкет бөглөж ажилд зуучлуулах боломжтой юм.
Мөнай байгууллага 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд 50,000 гаруй залуучууд ажил хайгчаар бүртгүүлсэн байдаг. Эдгээр залуучуудын дийлэнх хэсэг нь буюу 70 орчим хувь нь цагийн ажил хийх сонирхолтой байдаг. Төгсөгчид тогтмол ажлын байртай болох хүсэлтэй байдаг.
2016 онд бид 3,000 гаруй залуучуудыг ажлын байранд зуучилсан. 2017 онд бид эдгээр ажилд орсон залуучуудтайгаа эргэн холбогдоход 80 орчим хувь нь тэр ажлын байрнаасаа гарсан, ажилгүй, эсвэл өөр ажлын байранд орсон байсан. Энэ судалгаанаас үзэхэд залуучууд нэг ажлын байран дээрээ тогтвортой удаан ажиллах боломж нөхцөл хөдөлмөрийн зах зээлийн хувьд муу байна мөн залуучуудын өөрсдийнх нь мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй байна гэсэн үг юм" гэв.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
Энэ үеэр шинэ төгсөгч нарт ажлын байрны мэдээллүүд, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажлын байранд бүртгүүлэх, ярилцлагад орох зэрэг боломжийг олгохоос гадна ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хувь хүний хөгжлийн чиглэлээр илтгэл лекцүүдийг зохион байгууллаа.
Өнөөдрийн өдөрлөгт АПУ, Алтан Тариа, Өгөөж, Алтай Хүдэр, Тэсо, Sky Resort, Алтан Жолоо, Хаадын гэр, МХНУША, МСS, Таванбогд, Эрин интерншнэл, Клуонах, Алтай грүпп, Миний сүлжээ дэлгүүр, Номадс гэх мэт Монголын томоохон үйлдвэрлэгч байгууллагууд оролцож, хүний нөөцөө бүрдүүлж байна. | https://ikon.mn/n/10hz |
10i | Хятадын хамгийн баян хүн Пикассогийн зургийг 28 сая доллараар авлаа | Р.Түвшин, iKon.mn | 11/06/2013 10:12:00 |
Хятадын хамгийн баян хүн гэгддэг Ван Жианлинь Нью Йоркын Кристигийн дуудлага худалдаан дээрээс Пикассогийн нэгэн бүтээлийг 28 сая доллараар худалдаж авлаа.
Урлагийн цуглуулагч Жан Крюгерын мэдэлд байсан 1950 оны энэ бүтээл 9-12 саяд үнэлэгдэж байсан юм.
Зургийн нэр “Клод Палома хоёр”. Пикассогийн хоёр хүүхдийн хөрөг зураг ажээ.
Клод Палома хоёр
Пикассогийн хоёр хүүхэд
Жан Крюгер нь нацистын холокостоос амьд үлдэж сүүлд Женевын том урлагийн цуглуулагч болсон юм. Тэрээр 2008 онд нас барсан ба цуглуулгад нь Пикассогийн 29 бүтээл үлдсэн гэнэ.
| https://ikon.mn/n/10i |
10i0 | Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт санал хүргүүллээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/18/2017 14:52:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” албан бичигтэй танилцаж, санал хүргүүлэв.
Санал хүргүүлэх тухай албан бичигт:
“Танай 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 4,805 дугаар албан бичигтэй танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч дараах санал хүргүүлснийг үүгээр уламжилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Үндсэн хуулийг дээдлэх ёсыг хангах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцвэрийн зарчмын хүрээнд хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг томилох, энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлах;
Шинээр Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр хүчин төгөлдөр болох;
Улсын Их Хурлын ээлжит бус сонгуулийг зарлах тухай Ерөнхий сайд саналаа өргөн мэдүүлбэл Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлах;
Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхгүй байх;
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргасан бол энэ тухай Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх
Энэхүү санал, төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэх зарчмыг хатуу баримтлах нь зүйтэй” хэмээжээ. | https://ikon.mn/n/10i0 |
10i1 | О.Магнай: Өнөөдрийн Засгийн газар Ж.Эрдэнэбатынх биш МАК-ийнх гэдэг нь батлагдлаа | Г.Мөрөн, iKon.mn | 05/18/2017 15:08:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Ардын Намаас сонгогдсон УИХ-ын гишүүн өчигдөр Ардчилсан намд концессийн хуулийн хэрэгжилт, концессийн гэрээнүүдтэй танилцсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлжээ.
Энэ талаар Ардчилсан намын гишүүн О.Магнай “Найман концессийн гэрээний асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар МАН Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаснаа МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүн бидэнд авчирч өгсөн.
Авчирч өгөхдөө улс орон даяар хулгай зэлгий цагаандаа гарлаа гэдэг тайлбарыг хэлсэн. МАН-ын 65 гишүүн дотор ганц нэг эх орноо бодсон хүн байдагт бид баяртай байна.
Концессийн гэрээтэй холбоотой МАН-ын өөрсдийнх нь дүгнэлтийн талаар мэдээлэл өгмөөр байна. Найман концессийн гэрээний нийт төсөвт өртөг нь 807 тэрбум төгрөгийн асуудал байгаа.
Хамгийн гол нь 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх төрлийн гэрээ байгуулахыг хориглох тухай тогтоолоо Ж.Эрдэнбатын Засгийн газар таван сарын дараа өөрчилж, 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй гэдэг нэрийн дор дахин барих, шилжүүлэх концессийн гэрээ байгуулах боломжийг бий болгожээ гэдэг дүгнэлтийг хийсэн байна.
Гэрэл зургийг Mpa.mn
Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2016 оны 37-р тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх концессийн гэрээг өөрсдөө хориглосон боловч Оюу Толгой Цагаан суварга буюу МАК-тай холбоотой концессийг байгуулах зөвшөөрлийг өөрсдөө өгсөн байна.
Мөн концессийн гэрээнүүдийг бүгдийг нь цэвэр америк доллараар хийхээр тусгасан.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Төв банкны тухай хуулиар бүх гэрээ монгол төгрөгөөр хийгдэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл бүх эрсдлээ хамгаалж, америк доллараар гэрээ хийхээр болж.
Энэ бүх концессийн гэрээгээр 2020 онд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөхөөр хулгай хийх гэж байна. Тэгэхээр энэ байж боломгүй зүйл.
2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 16-р тогтоол гарсны дараа МАК-аас бусад гэрээг байгуулсан. Харин МАК-тай уг тогтоол гарахаас өмнө буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан байна.
Тэгэхээр өнөөдөр Засгийн газар Ж.Эрдэнэбат гэдэг хүний Засгийн газар биш МАК гэх хувийн компанийн Засгийн газар байгуулагдсаны баталгаа энэ.
Бид үүнийг зүгээр хараад суухгүй, холбогдох байгууллагуудад хандана. Бид Үндсэн Хуулийн Цэцээс эхлэн асуудалд хандана” гэлээ. | https://ikon.mn/n/10i1 |
10i2 | "Android O" туршилтаар гарлаа | Р.Түвшин, iKon.mn | 05/18/2017 14:59:00 |
Google-ийн мобайл үйлдлийн систем болох Android-ийн шинэ хувилбар “Android O” өнөөдрөөс туршилтаар (бета) хөгжүүлэгчдэд зориулан гарч байна.
Албан ёсоор ирэх аравдугаар сард гарах ба туршилтын хувилбарт зарим шинэ боломжууд нь ажиллахгүй байх магадлалтай гэнэ.
Одоогийн хувилбар болох Android N буюу Nougat нь өнгөрсөн оны сүүлээр зах зээлд гарч байв.
Google өмнөх хувилбарууддаа янз бүрийн амттаны нэр өгдөг тул “O” хувилбарын нэрийг Oreo жигнэмэгний нэрнээс үүдэлтэй гэж таамаглаж байна. Магадгүй оны сүүлээр Google “О” үсгийг ямар үгний төлөөлөл болгох талаар хэрэглэгчдээс санал авч магадгүй юм.
Android O-ийн гол сайжруулалт нь баттерейн удаан ажиллагаа. Үүний тулд програмуудын оновчтой, хэмнэлттэй ажиллагаа, нөөц зохион байгуулах чадваруудыг нэмэгдүүлсэн байна. Мөн олон аппликэшнээс маш олон нотификэшн үүсгэж, тэдгээрийг хялбар удирдах боломжтой болжээ.
Picture-in-picture горим нь олон аппликэшнийг зэрэг ажиллуулахад хэрэгтэй болсон байна. Тухайлбал дэлгэцний нэг буландаа Youtube видео тоглуулангаа өөр аппликэшн ажиллуулах гэх мэт.
“Copyless pasting” буюу ямар нэг текстийг заавал сонгож хуулах үйлдэл хийлхгүйгээр Android систем өөрөө хуулах хэрэгцээтэй гэж үзсэн текстээ автоматаар хуулж, дараагийн удаа шууд “paste” хийх боломжтой болгосон байна.
Жишээ нь хүн Chrome броузер дээр ямар нэг рестораны мэдээллийг хайсныхаа дараа Maps аппликэшнийг нээвэл автоматаар хайж байсан рестораны хаягийг “paste” хийхэд бэлэн болгосон байх юм.
Android O дээр дизайны том өөрчлөлт гарахгүй ч апп айконууд бага зэрэг өөрчлөгдөнө гэжээ.
Ирэх аравдугаар сард Google Pixel 2 гар утсаа танилцуулахдаа Android O-г албан ёсоор зарлаж магадгүй байна.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/10i2 |
10i3 | Ц.Баясгалан: Моно жүжгийн төрлөөр шинэ уран бүтээлч гаргаж ирэхийг хүсдэг | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/19/2017 09:51:00 |
Тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монголын моно жүжгийн улсын уралдаан зохион байгуулагдах гэж байна.
Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл эртний Грекээс эхлэн хөгжиж 1700-гаад оны сүүл үес Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг. Жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирах, эсвэл үзэгчидтэй, эсвэл ямар нэгэн амьгүй биет, эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр жүжиглэдэг ба гол төлөв сэтгэлзүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн нэгэн онцгой төрөл юм.
Монголд моно жүжгийн төрлөөр хамгийн амжилттай ажиллаж буй уран бүтээлч бол УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Баясгалан билээ. Тэрбээр 2014 онд 2014 онд Олон Улсын Моно Жүжгийн Фестивалиас "Би Эдит Пиаф байна" жүжгээрээ Гранпри шагналыг анх удаа эх орондоо авчирсан бөгөөд, түүнийг ", "Парисын Дарь эхийн сүм", "Хайрын виз", "Нууц амраг чинь болъё", "Домогт Ану хатан", "Чөлөөт хос" зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлээр нь үзэгчид танина.
Бид түүнтэй энэ сард зохион байгуулагдах моно жүжгийн улсын уралдааны талаар товч ярилцлаа.
-Моно жүжгийн улсын уралдаан тун удахгүй болох гэж байна. Уралдаан зохион байгуулах зорилго нь юу вэ?
-Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс Улаанбааатар хотын захиргаа болон Соёл Урлагийн Их Сургуультай хамтран энэхүү улсын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд нэлээн онцлогтой. Уралдаанд шалгарсан уран бүтээлч намар 10 дугаар сарын 2-9-ний хооронд Монголд болох олон улсын моно жүжгийн “Ялагчдын цуваа-Улаанбаатар” фестивальд эх орноо төлөөлж оролцох юм. Олон улсын уралдаанд улсаа төлөөлж оролцоно гэдэг нэр төрийн хэрэг, өндөр хариуцлага.
Олон улсын Театр урлагийн институтын дэргэдэх Моно жүжгийн форумаас фестивальд оролцох жүжигчнийг өндөр хэмжээнд бэлдэж, бусад орны жүжигчидтэй эн тэнцэхүйц бэлтгэгдсэн байх шаардлага тавьсан. Тиймээс бид ганц хоёр хүнийг үзээд, дурын жүжигчин оруулах эрхгүй. Харин зайлшгүй уралдаан зохион байгуулж, шаардлага хангахуйц, шилдэг жүжигчнийг тодруулна. Шаардлага хангахгүй байсан ч гэсэн хамгийн дөхөж очих жүжигчнийг олж бэлдээд фестивальдаа оруулахаар төлөвлөсөн байгаа.
-Өмнөх хоёр уралдаанд ямар жүжигчид амжилт гаргасан бэ. Энэ жил хэр олон хүн оролцохоор мэдэгдээд байна?
-Эхний жилийн уралдаанд УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл “Book” моно жүжгээр түрүүлж байсан. Өнгөрсөн жилийн уралдаанд жүжигчин Я.Билгүүнсар “Ашгүй бүх юм дууслаа” моно жүжгээр түрүүлж байсан. Одоогоор энэ жилийн уралдаанд оролцохоор 7 жүжигчин мэдүүлгээ өгсөн байгаа. Орон нутаг болон СУИС-аас хэд хэдэн жүжигчин оролцохоор нэмж мэдүүлгээ өгнө гэсэн. Ерөнхийдөө 10 гаруй жүжигчин улсын уралдаанд оролцох төлөвтэй байна.
-Уралдааныг хэн шүүх вэ?
-Улаанбаатар хотын соёлын газар, Соёл Урлагийн Их Сургуулийн төлөөлөл болон мэргэжлийн найруулагч зэрэг таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Миний бие мөн шүүгчээр ажиллана. Одоогоор шүүгчдийг нарийн нэрлэх боломжгүй байна.
"олон улсын тэмцээнд бэлтгэгдэж гарна гэдэг тухайн жүжигчинд маш их туршлага хуримтлуулах сайн талтай"
Монголын Эдит Пиаф oлoн улсад тэргүүллээ
-Та Монголоос моно жүжгийн төрлөөр хамгийн амжилттай ажиллаж буй уран бүтээлч. Энэ төрлийн талаар ямар бодолтой байдаг вэ. Уралдаанд оролцогчдод ямар давуу тал бий болох бол?
-Жүжигчин хүний хувьд хамгийн хүч шавхсан төрөл тайзны урлаг буюу жүжиг байдаг. Тэр дундаа моно жүжиг хамгийн хүнд нь.
Жүжигт монологи буюу нэг хүний өөрийнхөө хамгийн нууц зүйлийг ярих, бодсоноо ил болгох, үзэгчидтэй хуваалцах хэсэг 3-5 минут орчим үргэлжилдэг. Тэр хугацаанд үзэгчдийг барьж монологио хүргэнэ гэдэг жүжигчин хүний хувьд хүнд байдаг л даа. Гэтэл 3-5 минутын монологи биш бүтэн 45 минутаас 60 минутын хооронд бүтэн жүжгийг авч гарна гэдэг хэргийн баргийн жүжигчний хийж чаддаг зүйл биш.
Тэгээд дээрээс нь олон улсын тэмцээнд бэлтгэгдэж гарна гэдэг тухайн жүжигчинд маш их туршлага хуримтлуулах сайн талтай. Фестивальд оролцох жүжигчний ур чадварт нь маш их ахиц гарна. Мөн өөрийн гэсэн жүжигтэй болчихвол ямар нэгэн байдлаар сайжруулж үзэгчдэд хүрэх, хаа ч очиж тоглож болох бүтэн цагийн хөтөлбөртэй болчихно гээд олон давуу талууд бий.
-Моно жүжигт тоглохоор сонирхож буй жүжигчид Монголд хэр их байдаг вэ?
-Монголын уран бүтээлчид энэ төрлийг маш их сонирхож байгаа. Ялангуяа шинээр гарч ирж байгаа, амжилтад хүрэх хүсэлтэй, хичээл зүтгэлтэй залуу уран бүтээлчид их байна. Энэ жилийн хувьд зөвхөн залуу уран бүтээлч гэлтгүй МУГЖ С.Дамдин ах маань өөрийнхөө амьдралаар хийсэн “Ганцчууд” хэмээх моно жүжгээрээ уралдаанд оролцох гэж байгаа. Мөн хошин урлагийн жүжигчид инээдмийн моно жүжгийн төрлөөр уралдаанд оролцох гээд зохиол их асууж байгаа гэх мэтээр энэ урсгалыг сонирхогчид нэмэгдсэн нь харагдаж байна.
-Та моно жүжгийн төрлөөр шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа юу?
-Надад 2-3 зохиолчдын санал болгож буй жүжиг бий. Гэхдээ би шинэ хүн гаргаж ирэх сонирхолтой байгаа учраас өөрөө хүчтэй өрсөлдөгч байхыг хүсэхгүй байгаа. Одоогоор энэ урсгалыг хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. | https://ikon.mn/n/10i3 |
10i4 | Архивын ерөнхий газрын даргыг томиллоо | ikon.mn | 05/18/2017 15:17:00 |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Архивын ерөнхий газрын даргаар Дамдинсүрэнгийн Хоролдамбыг томилсон байна.
Дамдинсүрэнгийн Хоролдамба нь:
Түүхийн ухааны доктор,
ШУА-ын шагналт, түүхч,
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтан,
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
“Хархорум” нийгэмлэгийн тэргүүн зэрэг ажил хийж байжээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10i4 |
10i5 | Дональд Трамп: Түүхэнд өмнө нь ямар ч улс төрчтэй надаас дор харьцаж байсангүй | Р.Төмөр, ikon.mn | 05/18/2017 15:29:00 |
Өчигдөр Коннектикут мужийн Нью Лондонд, АНУ-ын Эргийн Хамгаалалтын Академийн төгсөгчдийн өмнө ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлсэн байна.
Тэрээр хэлсэн үгэндээ “Би бат итгэлтэйгээр хэлэхэд, түүхэнд өмнө нь ямар ч улс төрчтэй надаас дор харьцаж байсангүй. Сүүлийн үед надтай хэрхэн харьцаж байгааг харцгаа. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн” гэж гомдолложээ.
Гэхдээ Трамп “Та нар тэдний хүссэнээр байж болохгүй. Хэзээ ч, хэзээ ч бүү бууж өг!” гэж төгсөгчдөд зөвлөсөн байна. Сүүлийн өдрүүдэд Дональд Трампын эсрэг шүүмжлэл хэвлэлээр тасрахгүй байгаа. Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинний Оростой үүсгэсэн хэлхээ холбоог шалгаж эхэлсний дараа Холбооны Мөрдөх Товчооны дарга Жэймс Комиг Дональд Трамп ажлаас нь чөлөөлсөн гэх асуудал яригдаж байна.
Үүний дараа Трампыг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой өнгөрсөн долоо хоногт уулзахдаа тагнуулын нууц мэдээлэл задруулсан гэх мэдээлэл Вашингтон Пост сонинд гарсан юм.
Дээрх хоёр асуудлаас болоод Ардчилсан Намын хэд хэдэн хууль тогтоогч Трампын Москватай ямар холбоотой болохыг шалгах тусгай прокурор томилохыг хууль зүйн департментаас шаарджээ. Трампын өөрийнх нь Бүгд Найрамдах Намынхан ч түүнийг хүчтэй шүүмжилж эхэлсэн юм.
Эдгээр асуудлyудаас болоод Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулах (импичмент) тухай ч яригдаж болзошгүй байна.
Дональд Трампын тавьсан илтгэл:
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/10i5 |
10i6 | Э.Түвшинбаяр: “Хаан ширээний тоглоом” зохиол киноноосоо СОНИРХОЛТОЙ | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/19/2017 08:34:00 |
Гэрэл зургийг MPA.mn
“Номын тухай” булангийнхаа ээлжит зочноор Монголын хамгийн том хэвлэлийн газар болох “Монсудар”-ын Нийтийн номын редакцийн редактор Эрдэнэбатын Түвшинбаярыг урилаа.
“Монсудар” хэвлэлийн газар нь өдгөө дэлхий даяар хамгийн их алдаршаад буй “Хаан ширээний тоглоом” /Game of Thrones/ киноны эх зохиол “Гал мөсний дуун цувралын” /A Song of Ice and Fire/ цуврал номыг уншигчдад хүргэж байгаа билээ.
Тэд одоогоор уг цувралын “Хаан ширээний тоглоом” /I боть/, “Хаадын хагарал” /II боть/, “Илдний шуурга” /III ботийн I дэвтэр “Төмөр ба цас”/ , “Илдний шуурга” /III ботийн II дэвтэр “Цус ба алт”/ номуудыг орчуулан хэвлээд буй аж.
Монголд киног нь үзэж фэн болсон залуус их байдаг ч энэ удаа бид номынх нь талаар түлхүү ярьсан юм.
-Дэлхий нийтийг байлдан дагуулаад буй Хаан ширээний тоглоом киноны эх зохиол Гал мөсний дуун /A Song of Ice and Fire/ цуврал номын талаар мэдээлэл өгөөч. Хэвлэгдсэнээсээ хойш ямар амжилтад хүрсэн ном бэ?
- Жорж Мартины “Гал мөсний дуун” цувралын эхний боть “Хаан ширээний тоглоом” анх 1991 оноос бичигдэж эхлээд, 1996 онд олон нийтийн хүртээл болж 1997 онд зөгнөлт уран зохиолын хамгийн том шагнал болох "Hugo award" –ын шилдэг роман болсон түүхтэй.
Гэхдээ олон нийтийн дунд 2000 он хүртэл энэ ном тийм ч их алдартай байгаагүй ч төд удалгүй аажмаар алдаршиж өдгөө дэлхийн 30 гаруй хэлээр орчуулагдаад байна. Кино нь “Эми авардс” буюу АНУ-ын телевизийн салбарын хамгийн том шагналыг авсан тоогоороо түүхэн дээд амжилт тогтоочихсон. Уг цувралын ном болгон Нью-Йорк таймсын бестселлерт тогтмол дээгүүр бичигддэг.
-Америкийн алдарт зохиолч Жорж Мартины талаар танилцуулаач. Түүнийг хамгийн их алдаршуулсан зохиол нь энэ гэдэг?
-Жорж Мартин 1948 онд төрсөн өдгөө 69 настай. Хүүхэд ахуйдаа алдарт зөгнөлт зохиолч Ж.Р.Толкейнийг уншаад л энэ төрлөөр бичих хүсэлтэй болж, зөгнөлт зохиолын хамгийн агуу бүтээлийг туурвихыг хүсэх болсон гэдэг.
Тэрбээр 21 настайгаасаа л зөгнөлт зохиол бичиж эхэлсэн байна. Анх ихэвчлэн жижиг зөгнөлт өгүүллэгүүд бичдэг байснаа 1977 оноос томоохон зөгнөлт роман бичиж эхэлсэн. Улмаар түүний бичих авьяас Холливуудад анзаарагдаж, кино зохиол дээр ажиллах болжээ. Гэхдээ түүнийг хүсэл мөрөөдөлд нь хүргэсэн зохиол бол яах аргагүй “Гал мөсний дуун цуврал”.
Уг цувралаас сэдэвлэсэн кино нь амжилт олсон шалтгаан нь зохиолч нь өөрөө киноныхоо зөвлөхөөр ажилласантай холбоотой.
-“Гал мөсний дуун” цувралаас англи хэл дээр хэд нь гарчихсан байгаа вэ. Цаашид хэд гарах бол?
-Жорж Мартин нийт долоон боть бичихээр төлөвлөсний тавыг нь нь бичиж дуусгаад хэвлүүлчихсэн байна. Анх тэрбээр зохиолынхоо нэг ботид 2 жилийг зарцуулна гэж төлөвлөсөн боловч кино төсөлтэй холбоотойгоор чамгүй хойшлоод одоог хүртэл VI ботийг дэлхий даяараа хүлээж байна. Монгол хэл дээр бид гурван боть, дөрвөн дэвтрийг нь хэвлэсэн. Одоо дөрөв дэх цуврал удахгүй уншигчдын гарт хүрнэ.
-Монгол хэл дээрх хэвлэл нь бараг зэрэгцээд явж байгаа юм байна?
-Тийм. Бид уг цувралын VI боть буюу “Өвлийн салхи” номыг дэлхийн нээлтээс хоцрохгүй хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
"Хүний төсөөлөн бодох чадварын хажууд бидний бүтээж чадах эффект харьцангуй жижиг зүйл"
Гэрэл зургийг MPA.mn
-Анх цувралыг яагаад орчуулж хэвлэхээр болсон бэ. Орчуулагч нь ямар хүн бэ?
-“Монсудар” хэвлэлийн газар уншигчдадаа дэлхий дахинд ямар ном илүү уншиж байна, тэр бүхнийг хүргэхийг хичээж ажилладаг. Энэ ч утгаараа дэлхий даяараа шимтэн уншиж, үзэж буй “Гал мөсний дуун” цувралыг бид албан ёсны эрхтэйгээр монголд орчуулахаар болсон. Анх “Асуулт Самбар” форум дээр Н.Энхнаран гэдэг орчуулагч /хүмүүс Croft нэрээр нь илүү сайн мэднэ/сонирхлоороо энэ зохиолыг орчуулж тавьдгийг мэдсэн юм. Уг форум дээр энэ номын маань фэнүүд цуглаж, түүний орчуулгыг тэсэн ядан хүлээдэг хүрээлэлтэй болчихсон байсан нь сайхан санагдаж байлаа. Ингээд түүнтэй манай “Монсудар” хэвлэлийн газар холбогдож, албан ёсоор орчуулах санал тавьж, одоо хамтран ажиллаж байна.
-Та энэ номыг эрхлэн гаргагч, редактор. Анх зохиолтойгоо яаж танилцсан бэ?
-Анх киноных нь нэгдүгээр улирлыг үзчихсэн байсан. Харин дараа нь их таалагдсан киноныхоо эх зохиолын редактор хийх завшаан олдсон доо.
-Кино, эх зохиол хоёрыг харьцуулбал ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-Киноноосоо давсан зохиол. Би хувьдаа кино хэзээ ч эх зохиолоо гүйцдэггүй гэсэн бодолтой байдаг. Киногоо анх үзсэн ч номыг нь уншиж эхэлмэгц киногоо үл ойшоох сэтгэгдэл төрж эхэлсэн.
Хүний төсөөлөн бодох чадварын хажууд бидний бүтээж чадах эффект харьцангуй жижиг зүйл. Мэдээж хүний үзэл бодлыг үйл хөдөлгөөн, нүүрний хувирал зэргээр бага зэрэг илэрхийлж болох боловч уншиж төсөөлөхийн хажууд ямар ч амтгүй байдаг юм билээ.
Мөн кинон дээр эх зохиолын олон сонирхолтой дүр, сэдвийг орхигдуулсан нь харамсалтай.
Манай Монголд киноных нь фэнүүд их байдаг ч номыг нь уншиж байсан хүмүүс их биш санагддаг. Тиймээс номыг нь уншаад үзээрэй. Киноноосоо хэд дахин илүү зохиол гэдгийг баттай хэлж чадна.
-“Гал мөсний дуун” номыг уншсан хүмүүс цөөхөн байдаг гэлээ. Цувралууд монгол хэлээр хэвлэгдсэний дараа уншигчид нэмэгдсэн үү. Номын эрэлт ямар байгаа вэ?
-Аажмаар нэмэгдэж байсан гэж болно. Анх санасныг хүртэл хэмжээнд байгаагүй ч одоо харин нэмэгдэж эхэлж байгаа.
-Номын редакторын хувьд Жорж Мартин зохиолчийн бичлэгийн хэв маяг, онцлогийн талаар мэдээлэл өгөөч?
-Хэдийгээр зөгнөлт зохиол боловч уран зохиолын маш олон төрлийг багтаасан гэж болно.. Эмгэнэлт, нууцлаг, адал явдалт, хошин гээд уран зохиолын бүхий л төрөл жанрыг уг зохиолоос харж болно. Түүний хажуугаар дүрүүд нь маш бодитой, бидний дунд буй хүний үйл явдлыг хүүрнэж байгаа мэт санагддаг. Дүрүүдийн шийдвэр гаргалт, өшөө авалт, улс төрийн явуулга зэрэг нь амьдралтай их ойр.
Мөн нэг онцлох зүйл нь миний хувьд энэ номон дээр дайсны дүр гэж байхгүй.
Зөвхөн киног нь үзэгч, сонирхогчдын дунд Старкийн гэр бүлийг дэмжигч их, тэднийг сайн тал гэж харах нь түгээмэл.
Харин номыг нь уншсан хүмүүс эсрэг талын дүрүүдийг хүртэл нэлээн сайн ойлгож, яагаад ийм шийдвэр гаргаж байгаагийн цаад утга учрыг нь ойлгож, мэдэрч чаддаг гэж болно.
Жишээ нь, Серсей Ланнистер бол кино фэнүүдийн хувьд бараг номер нэг дайсан. Харин номон дээрээс түүний хэрцгий, хорон санаа гэмээр эдгээр үйлдлийн цаана зөвхөн хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хийдэг гэдгийг дүрсэлж үзүүлдэг гэх мэтийг дурдаж болно.
"Бид дэлхийн уншигчид юу уншиж байна, тэр бүхнийг Монголын уншигчидтайгаа аль болох хурдан танилцуулахыг боддог"
Гэрэл зургийг MPA.mn
-Зөгнөлт зохиолууд маш олон бий. Гэвч “Гал мөсний дуун” цуврал онцгой амжилтад хүрсэн. Нууц нь юу гэж та боддог вэ?
-Уг цувралын амжилтын гол түлхүүр бол тааварлашгүй байдал. Дөнгөж эхний дэвтэр дээрээ л гол дүрийнхээ нэгийг үхүүлнэ гэдэг магадгүй Мартинаас л гарах шийдэл болов уу. Уншигчид маань аливаа номыг “За нэг ингэж төгсөнө биз дээ” гэж дотроо төсөөлөх явдал байдаг. Тэр нь ч мөн таарах тохиолдол их. Харин та уг номыг цаашид хэрхэн өрнөхийг төсөөлөх ямар ч боломжгүй. Мөн зөгнөлт зохиол сонирхогчид маань ном нь маш зузаан, уйдаахгүй, үйл явдал нь хурц, төсөөллөөс давсан байгаасай гэж хүсдэг. “Гал мөсний дуун” бол яг тийм шаардлагуудыг бүгдийг нь хангасан цорын ганц зохиол юм.
-Дундад зуунд энэ үйл явдал жинхэнээсээ болж байсан юм шиг үү?
-Яг тийм. Магадгүй энэ онцлог нь Мартины сайтар судалгаа болов уу. Жишээлбэл: үйл явдлын ерөнхий санаагаа Английн Сарнайн дайн гэх хаан ширээний төлөөх тэмцлээс авсан юм. Мөн уг цуврал дээр гардаг Дотраки буюу нүүдэлчдийг монголчуудаас санаа авсан, Валирианы ган бол Дамаскийн ган гэх мэтчилэн олон зүйлийг дурдаж болно.
-Орчин үед хүмүүст фэйсбүүкийн урт пост уншихаасаа ч залхуурдаг болсон. Гэхдээ ийм зузаан ном уншигдаад байна гэхээр их сонирхолтой гэдэг нь харагдаж байна?
-Би бол сонирхолтой номоо илүү зузаан байгаасай гэж боддог. Уншаад дундаа ороод ирэхээр энэ ном битгий дуусаасай гэсэн мэдрэмж төрж байсан. Уг нь үйл явдалдаа хөтлөгдөх нь редактор хүний хувьд буруу л даа. Гэхдээ хөтлөгдөхгүй байхын аргагүй байсан.
-Англи хэл дээр уншихад маш төвөгтэй, хэцүү зохиолыг та бүхэн орчуулахдаа ямар зарчим баримталж ажилласан бэ?
-Энэ маш хэцүү зохиол. Манайхан уран зохиол гэхээр уянгын халил, яруу үгс их ашиглах ёстой мэтээр төсөөлдөг. Гэтэл Жорж Мартин дундад зуунд хүмүүс ямар харьцаатай байсан, тэр бүхнийг шууд үнэн бодитоор хүргэхийг зорьсон мэт харагддаг.
Дээрэм тонуул, аллага хийж буй хүнээс ямар араншин гарах вэ, тэд ямар үг хэллэг хэрэглэж болох вэ? Тэр бүхнийг маш бодитой л авч үзсэн гэж болно. Тиймээс бид ч ямар нэгэн зөөлрүүлэх арга хэрэглээгүй. Тиймээс монгол уншигчийн сэтгэлгээнд буулгаж, ойлгуулахад төвөгтэй.
Гэхдээ бид зохиолынхоо чиг шугам, уур амьсгалыг өөрчлөхгүй, байгаагаар нь буулгахыг зарчмаа болгож ажилласан.
-Танай редакц энэ чиглэлийн өөр ямар бүтээлүүд дээр ажиллаж байгаа вэ. Гаргахаар төлөвлөж буй номууд бий юу?
-Уншигчдадаа зориулсан нэг том сюрприз бий. Гэхдээ задлах цаг хараахан болоогүй байна.
“Гал мөсний дуун” цувралаас гадна зөгнөлт зохиол гэвэл “Хосолмол”, “Үнсэн хот”, “Ясан хот”, “Үхлийн зэвсэг” цуврал зохиолуудыг бүрэн хэмжээгээр нь орчуулан гаргасан байгаа.
-Зөгнөлт цуврал зохиолуудыг Монголдоо танай редакц идэвхтэй орчуулан хэвлэж байгаа гэж ойлгодог. Энэ төрлийн зохиол уншигчид Монголд хэр их байдаг вэ?
-“Монсудар” хэвлэлийн газар үйл ажиллагаагаа эхлээд бараг 20 гаруй жил болж байна. Энэ төрлийн зохиолууд “Бүрэнхий” /Twilight/-гээс эхлэлтэй гэж болно. Цуврал, зөгнөлт зохиолууд өдгөө дэлхий дахинд хамгийн их борлуулагддаг уран зохиолын төрөл . Монголд ч мөн ялгаагүй.
Бид дэлхийн уншигчид юу уншиж байна, тэр бүхнийг Монголын уншигчидтайгаа аль болох хурдан танилцуулахыг боддог. Жишээ нь “Миллениум” цуврал буюу Луун шивээст охин номын IV боть 2016 оны намар дэлхий даяар нээлтээ хийхэд Монголд 2016 оны өвөл гэхэд хэвлэгдсэн юм. V дугаар ботийн хувьд мөн дэлхийн нээлттэй зэрэг хийхээр ажиллаж байгааг дуулгая.
-“Гал мөсний дуун” цувралын одоо орчуулагдаж байгаа дөрөвдүгээр боть хэзээ уншигчдын гарт хүрэх вэ?
-Дөрөвдүгээр боть буюу “Хэрээний найр” ном зургаадугаар сарын сүүлээр уншигчдын гарт хүрнэ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Гэрэл зургийг MPA.mn | https://ikon.mn/n/10i6 |
10i7 | СТАТИСТИК: Аж үйлдвэрлэлийн салбарын нийт гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 50% өсөв | Б.Ану | 05/18/2017 15:44:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 3.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 (49.1%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1036.6 (62.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛ:
Өмнөх оны мөн үеэс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт:
алт,
молибдений баяжмал,
буталмал чулуу,
төмрийн хүдэр,
нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.1 хувиас 2.1 дахин,
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт:
хиаман төрлийн бүтээгдэхүүн,
архи,
шар айраг,
вакуум цонх, хаалга,
самнасан ноолуур,
ноолууран сүлжмэл эдлэл,
банш, бууз,
малын тэжээл,
адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.9 хувиас 3.0 дахин өссөн нь ийнхүү нөлөөлжээ.
БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТ:
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт:
цайрын баяжмал,
хайлуур жонш,
зэсийн баяжмал,
газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт 3.1-19.1 хувь,
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт:
барилгын модон хаалга,
катодын зэс,
зүсмэл материал,
цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.7- 62.9 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өнгөрсөн сард 4.5 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу 73.0 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
Тэгвэл экспорт 2017 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 552.3 (41.0%) сая америк доллараар өсөхөд нүүрсний экспорт 614.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2017 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 8.0 хувь, өмнөх оны эцсээс 33.9 хувь, өмнөх оны мөн үеэс 71.6 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2017 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 8.0 хувиар өсөхөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.8 хувиар (нүүрс олборлолтын үнэ 18.6 хувь, газрын тос, шатдаг хий олборлолтын үнэ 1.9 хувь, металлын хүдэр олборлолтын үнэ 1.8 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ | https://ikon.mn/n/10i7 |
10i8 | Д.Дагвадорж аварга Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээнцэр охинд байр бэлэглэхээ мэдэгдлээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/18/2017 15:57:00 |
Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Д.Лхамжав Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд түүний талаар "News" агентлагийн сэтгүүлчид сурвалжлаад иржээ.
Д.Лхамжав гуай хэлмэгдүүлэлтийг өөрийн амьдралаар мэдэрч, хөрөнгөө хураалгаж, нутаг заагдаж, сургуульд сурах эрхээ хасуулж байсан түүхтэй. Одоо тэрбээр хөлсний жижиг өрөөнд амьдарч байна.
Монголын түүхэнд гарамгай гавьяа байгуулсан Манлай баатарын үр удам, өндөр настай эмээд Их аварга Д.Дагвадорж Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэх болсноо өөрийн фэйсбүүк, твиттер хуудсаар өнөөдөр мэдэгдлээ.
Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн нь (1871 оны 3 сарын 13 - 1921 оны 1 сарын 27) нь Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.
Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа.
1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.
| https://ikon.mn/n/10i8 |
10i9 | СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэжээ | ikon.mn | 05/18/2017 15:52:00 |
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэсэн байна.
Мөн Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см даван үерлэжээ.
Иймд дээр дурдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийн хараа хяналтгүйгээр гол усны дагууд явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.
| https://ikon.mn/n/10i9 |
10ia | Нидерландын эзэн хаан 20 гаруй жилийн турш онгоцны нисгэгч хийснээ хүлээн зөвшөөрчээ | Р.Төмөр, ikon.mn | 05/18/2017 16:06:00 |
Нидерландын эзэн хаан үндсэн ажлынхаа хажуугаар сүүлийн 20 гаруй жил цагийн ажил хийж байснаа саяхан дэлгэсэн байна.
Өчигдөр буюу Лхагва гарагт нийтлэгдсэн түүний ярилцлагад эзэн хаан Уиллем Александер Нидерландын KLM авиа компанийн Fokker 70 онгоцонд “зочин нисгэгч”-ээр тогтмол 21 жил ажиллаад саяхан гэрээгээ дуусгасан гэжээ.
Тэрээр сард хоёр удаа тогтмол туслах нисгэгчээр ажилладаг байсан гэнэ. Фоккер онгоцнууд нь ашиглалтаас гарч байгаа тул эзэн хаан одоо Боинг-737 онгоцыг жолоодох сургалтанд сууж эхэлжээ.
Гурван хүүхдийн эцэг, 50 настай эзэн хаан 17 сая хүн амтай Нидерланд орныг захирахын хажуугаар онгоц жолоодож нисдэг зуршлаа хобби гэж тодорхойлоод, ингэхэд язгууртны амьдралаас түр салж, хэсэг хугацаанд бие, сэтгэл нь амардаг гэж ярьсан байна.
De Telegraaf сонинд ярихдаа хаан “Нисэж байхад онгоц, багийн бүрэлдэхүүн, зорчигч л зөвхөн бодогддог. Хүлээх үүрэг энэ хүрээнд хязгаарлагддаг” гэжээ. “Газрын асуудлаа тэнгэрт авч нисэх боломжгүй. Бүгдийг мартаад шал өөр юманд бүрэн анхаарлаа хандуулдаг нь сайхан” гэж тэрээр ярьсан байна.
Өмнө нь түүнийг онгоц жолооддог тухай мэдээлэл ил байсан хэдий ч ямар хугацаанд, хэр олон давтамжтай нисдэг нь тодорхойгүй байсан юм. Уиллем Александерыг зорчигчид анзаардаггүй байсан ба 9 сарын 11-ний хэрэг явдлаас хойш хамгаалалтыг чангалснаар бүр ч мэдэх боломжгүй болжээ.
“Есдүгээр сарын 11-нээс өмнө нисгэгчийн бүхээгний хаалга нээлттэй байж, зарим хүмүүс намайг сууж байгааг хараад гайхдаг байсан” гээд Амстердамын Шипол Нисэх буудал дээр дүрэмт хувцастай явахад нь маш цөөхөн хүн таньж байсан гэж хаан ярьсан юм.
Нислэгийн үеэр зарлал хэлэхдээ Уиллем Александер нэрээ хэлдэггүй байсан ба дуу хоолойгоор нь л таних боломжтой байжээ. Гэхдээ ингэсэн хүн бараг байхгүй, ихэнх хүмүүс ийм зарлалыг анхаарч сонсдоггүй гэж хаан тайлбарласан байна.
Эх сурвалж: The Guardian | https://ikon.mn/n/10ia |
10ib | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа | ikon.mn | 05/18/2017 16:13:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.18/ үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.
Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.
Тухайлбал, төслийн 6.1 дүгээр зүйлийн “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна.” гэсэн хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.
Мөн төслийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй.
2.Яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэн.
Төслийн 13.5 дугаар зүйлд “Энэ хуулийн 13.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурор хүсэлт гаргасан бол энэ зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг оролцуулахгүй.”, төслийн 22.1 дүгээр зүйлд “Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэсэн хэсэг нэмэх саналуудыг гишүүдийн олонхи дэмжлээ.
Төслийн 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулсан. Ингэснээр дээрх хэсэг “3охион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 10.1/Хүнийг алах/, 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/Хулгайлах/, 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг /Мал хулгайлах/, 19 дүгээр бүлэг /Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.8/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах/, 20.9/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших/, 20.10/Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах/ дугаар зүйл, 29 дүгээр бүлэг/Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийг илрүүлэхээс бусад үндэслэлээр цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн өөрчлөгдөж байгаа юм.
Төслийн 34 дүгээр бүлэгт шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаахтай холбоотой зүйл нэмж оруулах санал олонхийн дэмжлэг авлаа.
Ингэснээр шүүх хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол, прокурор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол хэргийг прокурорт буцаахаар тусгасан бөгөөд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгахаар болж байна.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн теслийг хамтад нь хэлэлцүүлж болно.” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.” гэж заасны дагуу “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэн боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” хэмээн өөрчлөн найруулахаар дээрх хуулийн төсөлд тусгажээ.
Харин тогтоолын төсөлд Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан шүүх, прокурор болон холбогдох бусад байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд хуулиудыг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Мөн дээрх хуулиудыг баталсантай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгажээ.
Дээрх хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын гишүүдийн дэмжлэгийг авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10ib |
10ic | Монгол Улсад шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр хамтран ажиллана | ikon.mn | 05/18/2017 16:22:00 |
БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, тус улсын Соёлын сайд, Шинжлэх ухаан, технологийн дэд сайд, “Санж” соёлын байгууллагатай уулзалт хийсэн юм.
Айлчлалын хүрээнд шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай, “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгүүдийг үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийг үзэглэснээр БНХАУ-ын туршлагыг харгалзан Монгол Улсад шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлснээр эрдэмтэн судлаачдыг 6-12 сарын хугацаатайгаар хятадын эрдэм шинжилгээний байгууллагуудад мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлагажуулах, судалгааны ажил гүйцэтгэх боломж бүрдэх юм.
Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Өнгөрөгч 2015 онд Монгол Улсын шинжлэх ухааны паркийн бүтээн байгуулалтын суурийг тавих зорилгоор молекул биологийн лабораторийг байгуулсан. Улмаар тус лабораторийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн, хамтарсан судалгааны төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Мөн энэ ондоо багтан Хятад-Монголын технологи дамжуулах төвийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Хятадын зах зээлд монголын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, гарааны компаниудыг гарах бас нэг суваг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
“Санж” соёлын байгууллагатай хамтарсан үзэсгэлэнг Монгол Улсын Төрийн түүхийн музейд энэ оны аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: БСШУСЯ | https://ikon.mn/n/10ic |
10id | Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро төрийн албан хаагчдаа Гитлерийн үеийн жүүдүүдтэй адилтгажээ | Р.Төмөр, ikon.mn | 05/18/2017 16:43:00 |
Сүүлийн үед Венесуэлийн төрийн албан хаагчдыг болон тэдний гэр бүлийг гадаад орнуудад явахад нь тэнд байгаа Венесуэлийн иргэд дарамталж зовоох болсон юм. Саяхан тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро энэ явдлыг Нацистуудын үед жүүдүүдийг хэрхэн зовоож байсантай адилтган ярьжээ. Эдийн засгийн хямралаас болоод олон венесуэл хүн хилийн чанадад цагаачлан амьдарч байгаа ба тэд тухайн оронд нь ажлаар яваа төрийн албан хаагчдыг айлгаж дарамтлах, эсэргүүцэл үзүүлэх болсон байна.
Мадуро “Бид яг л Гитлерийн үед хядуулсан жүүдүүдийн 21 дүгээр зууны хувилбар болоод байна” гээд “Бид хэдийгээр Дэвидийн шар одыг энгэртээ зүүгээгүй ч хүнлэг ёсны төлөө тэмцэх эрмэлзлэлээр дүүрэн улаан зүрх тээж яваа” гэж албан хаагчдаа өмгөөлжээ.
“Гэхдээ бид 21 дүгээр зууны Нацистуудыг нухчин дарах болно” гэж Мадуро засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн байна.
Германы нацистууд 1930-1940-өөд оны үед зургаан сая жүүд хүнийг устгасан гэдэг. Харин Мадуро сонгуулийг хойшлуулж, үндсэн хуулийг өөрчлөн, дарангуйлал тогтоохоор зүтгэж байгаа тул сөрөг хүчнийхэн дөрөвдүгээр сарын эхнээс өдөр бүр жагсаал хийж байгаа юм.
Жагсаал цуглааныг тараах гэсэн тэмцлийн улмаас 40 гаруй хүн амиа алдаад байгаа. Мадурог гаргаж ирсэн хүн гэгддэг социалист ерөнхийлөгч асан Хюго Чавес 2013 онд хорт хавдарын улмаас нас барсан. Тэр 14 жил төр барих хугацаандаа жүүдүүдийн талаар мэдрэмжгүй мэдэгдэл олон удаа хийж байжээ.
Түүний бодлогогүй үгийг шүүмжлэгчдийг Чавес өөрийнх нь эсрэг барууныхны зохион байгуулсан явууллага гэж тайлбарладаг байв. Венесуэлийн цагаачид АНУ-аас эхлээд Австрали хүртэл дэлхийн олон улсад яваа төрийн албан хаагчдыг доромжилж, халдаж байгаа бичлэг сүүлийн хэдэн долоо хоног сошиал сүлжээнд тарсаар байгаа юм.
Мадурогийн эсрэг тэмцэгчид тэднийг улс орон нь эдийн засгийн гүн хямралтай байхад гадаад томилолтод их хэмжээний мөнгө зарцуулж байна гэж буруутгаж байна. Гэхдээ зарим тэмцэгчид энэ аргыг засгийн газартай тэмцэх буруу алхам гэж хүлээн зөвшөөрч байгаа юм.
Тэмцэгчид Мадурогийн засгийн газрыг хойшлуулсан сонгуулиа даруй явуулж, улс орны эдийн засгийг сэргээхийг шаардаж байна.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/10id |
10ie | Аль улиралд ДОТООДЫН БОРЛУУЛАЛТ идэвхжиж байна вэ? | Б.Ану | 05/19/2017 08:48:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Худалдааны салбарын борлуулалтын 92.2 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна
Улсын хэмжээнд 2017 оны эхний улиралд нийт 73.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 28.1 (38.4%) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт 2017 оны эхний улиралд 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 606.9 (28.4%) тэрбум төгрөгөөр өссөн тухай Үндэсний Статистикийн Хороо мэдээлээд байгаа юм.
Худалдааны салбарын борлуулалтын 92.2 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс:
Сэлэнгэ,
Баянхонгор,
Дархан-Уул,
Дундговь,
Дорнод,
Хөвсгөл,
Сүхбаатар,
Өвөрхангай,
Увс,
Улаанбаатар хот,
Архангай,
Булган,
Өмнөговь аймагт 2.1 хувиас 2.0 дахин өсөж,
Хэнтий,
Говьсүмбэр,
Говь-Алтай,
Баян-Өлгий,
Дорноговь,
Ховд,
Орхон,
Завхан,
Төв аймагт 1.4-54.6 хувиар буурчээ.
График 1, Худалдааны салбарын борлуулалтын өсөлт, бууралтыг хугацаагаар харвал:
(График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй харна уу)
График нэгт үзүүлсэнээр 2014 оны хувьд VII - IX сард худалдааны борлуулалт нэмэгддэг байсан бол 2015-2016 онуудад жилийн төгсгөлд илүү их худалдан авалт хийдэг болсон нь ажиглагдаж байна. | https://ikon.mn/n/10ie |
10if | ИБУИНВУ-аас 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай цахилгаан станц барих санал тавьжээ | Г.Мөрөн, iKon.mn | 05/18/2017 17:20:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, ИБУИНВУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр нар байлцав.
“Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Төсөл хэрэгжсэнээр өмнө болон зүүн бүсийг найдвартай эрчим хүчээр хангана, орон нутагт ажлын байр бий болно зэрэг эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолсон байна.
Ерөнхий сайд Ажлын хэсэг байгуулж, цахилгаан станц барих асуудлыг судалж танилцуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болголоо.
Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын эдийн засагт үр өгөөжтөй байхаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлэхэд дэмжлэг болно хэмээн найдаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10if |
10ig | Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн царайлаг бие хамгаалагч анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ | Р.Төмөр, ikon.mn | 05/18/2017 17:33:00 |
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүүн Жэ Иний бие хамгаалагч нь хамгаалж байгаа хүнээсээ дутахгүй олны анхаарлын төвд орсон юм. Сонгуулийн сурталчилгааны туршид нэр дэвшигчийг сүүдэр мэт дагасан царайлаг залууг Өмнөд Солонгосын төдийгүй, гадаад орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байв.
Тэгвэл тэр өнгөрсөн Мягмар гарагт анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Чой Юн Жэ одоо 36 настай, мэргэжлийн бие хамгаалагч. Тэрээр Ён Ин их сургуулийг аюулаас хамгаалах мэргэжлээр төгсөж, Өмнөд Солонгосын тусгай хүчинд 10 жил алба хаасан байна. Энэ хугацаанд Чой олон төрлийн тулааны урлагаар мэргэшсэн ба Ливан, Арабын Эмират улсуудад илгээсэн НҮБ-ын энхийг сахиулах багийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард тэр ажлаа орхин өөрийн 10 мэргэжил нэгтний хамт хамгаалалтын баг байгуулж, нэр дэвшигч Мүүн Жэ Иний амь насыг хамгаалах болсон байна. Нэр дэвшигчийн амь насанд халдах гэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа тэр ийм шийдвэр гаргажээ. Ингээд Мүүн Жэ Инийг ерөнхийлөгч болсны дараа өнгөрсөн долоо хоногт тэр төрийн хамгаалалтад ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Энэ ажлаа тэр үнэ төлбөргүй, сайн дураараа хийсэн тул гэр бүлийг нь англи хэлний багш эхнэр нь хэсэг хугацаанд тэжээжээ. Тэд хоёр охинтой гэнэ.
“Эртнээс би Мүүн Жэ Инийг дэмждэг байсан тул зүгээр л туслахыг хичээсэн” гээд “Улс орноо дахин босгох Мүүн Жэ Иний зорилгод би өчүүхэн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм” гэж Чой ярьжээ.
Хэсэг хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй ажилласан Чой одоо амарч байгаа юм байна. Чой энэ талаараа “ажилдаа эргэж орохоосоо өмнө гэр бүлтэйгээ хэсэг цагийг өнгөрөөх төлөвлөгөөтэй” гэж ярьжээ.
Ярилцлагын төгсгөлд Чой ерөнхийлөгч Мүүн Жэ Инд хандан “Одоо та Солонгосын ард түмний хүн болсон. Биеэ бодож, эрүүл саруул яваарай! Эрүүл л байвал та зорьсон зүйлсээ биелүүлж чадна” гэж захисан байна.
Эх сурвалж: Korea Times | https://ikon.mn/n/10ig |
10ih | ҮЙЛ ЯВДАЛ: III төв эмнэлэгт Японд үйлдвэрлэсэн түргэн тусламжийн машин хүлээлгэн өгнө | Г.Мөрөн, iKon.mn | 05/19/2017 08:00:00 | Төрийн ордны Б танхимд
09:00 цагт Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдана. Энэ хурлаар МҮЭХ болон Засгийн газар АОЭНХ хамтран байгуулсан гэрээнд тусгасан 4 заалт зөрчигдсөн асуудал болон МҮЭХ ноос Засгийн газарт тавьсан шаардлагын талаар энэ хурлаар ярих юм.
Туушин зочид буудалд
09:00 цагт ДЭМБ-аас Монгол Улс дахь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг болно.
МҮХАҮТ-ын их танхимд
09:00-18:00 цагт “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдвээр 2017 оны Интернэт маркетингийн конференци арга хэмжээг зохион байгуулна.
Монголбанкны В байранд
09:00-13:00 цагт Монголбанкнаас “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Засгийн газар, Монголбанк, МИК "ОССК" ХХК, их дээд сургууль болон арилжааны банкны төлөөллүүдтэй хамтран зохион байгуулна.
Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд
09:00 цагт “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт Онол, практикийн бага хурал болно.
Сүхбаатарын талбайд
10:00-16:00 цагт Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг сурталчилах "Нээлттэй хаалганы өдөр" болно.
10:00 цагт МХЕГ-ын үйл ажиллагаа сурталчлах "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.
29 дүгээр сургуульд
10:00 цагт Сонгсолын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Шастины нэрэмжит III төв эмнэлэгт
11:00 цагт Японд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Монголын хүүхдийн ордны дэргэдэх ЮНЕСКО-гийн үндэсний комиссын дэмжигч клуб “Дэлхийн найзууддаа” чуулгын авьяаслаг сурагчдын “Ивээлт Анужин сан” хүмүүнлэгийн аялан тоглолтын талаар мэдээлэл хийнэ. Тэд Бат-Сүмбэрийн асрамжийн газар, “Өнөр бүл төв” төвд тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд тоглолтыг “Ивээлт Анужин сан” санаачилж, "Номин холдинг” ХХК ивээн тэтгэж байна.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн асан Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
13:30-14:30 цагт “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У-Сун болон бусад албаны хүмүүс оролцоно. | https://ikon.mn/n/10ih |
10ii | Монголд хүргэлтийн хоолны бизнесийн орлого жилийн дотор 71.1% -ээр өсчээ | Б.Ану | 05/19/2017 11:31:00 |
Нийтийн хоолны салбарын орлого нэмэгдэв
Нийтийн хоолны салбарын орлого 2017 оны эхний улиралд 55.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.2 (22.3%) тэрбум төгрөгөөр өссөн талаар Үндэсний Статистикийн Хороо мэдээлсэн байна.
Үүнд өмнөх оны мөн үеэс:
захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ 5.8 (71.1%) тэрбум төгрөг,
рестораны орлого 2.7 (10.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийтийн хоолны салбарт 2017 оны эхний улирал гэхэд 643 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 7,340 хүн ажиллаж байна.
Нэг суудалд ногдох дундаж орлого 2017 оны эхний улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 199.7 (18.6%) мянган төгрөгөөр өсжээ.
График 1, Нийтийн хоолны салбарын орлого, зарлага
Зочид буудлын үйлчлүүлэгч өссөн ч орлого нь буурав
Зочид буудлын салбарын орлого 2017 оны эхний улиралд 19.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 169.4 (0.9%) сая төгрөг, салбарын зардал 24.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.7 (16.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Зочид буудлын салбарт 2017 оны эхний улиралд 274 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, эдгээр аж ахуйн нэгжид 4,143 хүн ажиллаж байна.
Хүлээн авсан зочид 2017 оны эхний улиралд 94.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 10.5 (12.6%) мянган зочноор нэмэгдсэн байна. Нэг зочинд ногдох дундаж орлого 206.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.0 мянган төгрөгөөр буурчээ. Үүнээс үзвэл зочид буудлын үйлчлүүлэгч өссөн ч орлого нь буурчээ.
График 2, Зочид буудлын салбарын орлого, зарлага
| https://ikon.mn/n/10ii |
10ij | Анх удаа залуучууд эрхээ баталгаажуулсан хуультай боллоо | Б.Бат, Өглөөний сонин | 05/19/2017 08:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм. Гишүүд хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой зарим асуултыг асууж, хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн юм.
Ингээд хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг баталлаа.
Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Хуульд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгав.
Мөн залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгалаа Үүнд:
Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтад хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах,
Оюутан, суралцагчид харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,
Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/
Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,
Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,
Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
Түүнчлэн хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар залуучуудын хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс залуучуудын хөгжилд үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлохын зэрэгцээ залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвх, оролцоог нэмэгдүүлж, баялаг бүтээгч, улс орны хөгжлийн тулгуур хүч болгон хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болно.
Мөн залуучуудыг дэмжихэд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх замаар тэднийг орлого байлгах нь бие даан амьдрах, санхүүгийн хувьд бусдаас хараат бус байхаас гадна бусад тулгамдсан асуудал болох орон сууцтай болох, сурч боловсрох нөхцөлүүд хангагдах боломжтой юм.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бусад хуулиуд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон залуучуудын чиглэлээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой.
| https://ikon.mn/n/10ij |
10ik | Ираны сонгуулийн сонин хачин буюу хар, цагааны дундах тэмцэл | Э.Мөнхзаяа | 05/19/2017 08:42:00 |
Иранд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Сонгуулийн далд явуулга ч эхнээсээ эцсээ хүртэл үргэлжилж байгаа аж. Шинэчлэлийн хүчнийхэн ч, консерваторуудын аль нь ч амжилтад хүрэх магадлал өндөр байна.
Хоёр талынхан эхний шатанд ялалт байгуулахын тулд боломжтой бүхнийг хийж байгаа гэнэ. Сонирхолтой нь Ираны тэргүүн асан Махмуд Ахмадинежад сонгуульд нэрээ дэвшүүлж чадаагүй юм. Тиймээс гол тэмцэл өнөөгийн Ерөнхийлөгч Хасан Роухани, “хатуу шугам”-ыг баримтлагч Эбрахим Раисигийн дунд өрнөж байна.
Иранд зарим хүн “хар", “цагаан” хоёрын дунд тэмцэл өрнөж байна гэж шоглон ярьцгааж байгаа аж. Учир нь Роухани цагаан, Раиси хар толгойн ороолт зүүдэг.
2009 онд Ерөнхийлөгчийн сонгууль эсэргүүцлийн жагсаалт цуглаанаар өндөрлөж, хэдэн зуун хүн баривчлагдаж байсан билээ.
Тус улсад Ерөнхийлөгч нь сонгуулийн дээд албан тушаалтан бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнд тооцогддог.
Эбрахим Раиси гэж хэн бэ?
Раиси бол консерватив гэгээнтэн ба сеид. Сеид гэдэг нь шийтийн уламжлалаар зөнч Мухаммедаас шууд бусаар удам залгамжилж явдаг хүн. Тэрбээр 56 настай. Шашны эрдэмтэн, хатуу арга хэмжээг дэмжигч. Раиси хууль цаазын салбарт өндөр амжилттай ажиллаж байсан, 25 жилийн турш Тегераны ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байжээ. 1988 онд тэрбээр “Үхлийн комисс” гэгчид суудаг дөрвөн шүүгчийн нэг болсон юм. Энэхүү комисс rs улс төрийн 4,000 гаруй хоригдолд цаазын ял оноожээ.
2010 онд Раиси хэдэн арван жагсагчийн цаазын ялыг биечлэн гүйцэтгэсэн юм. Түүнийг Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменеи дэмждэг гэж үздэг аж. Раисигийн хувьд Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр гараад байдаггүй. Гэхдээ түүнийг нэрээ дэвшүүлснийг Ираны олон нийтийн сүлжээ, Иранаас өөр оронд төвлөрдөг Персийн сувгуудаар шуугин хүлээн авч байна.
Хасан Роухани гэж хэн бэ?
Тэрбээр 2013 онд улсаа олон улсаас тусгаарлагдмал байдлыг эцэс болгохоо амлаж, чөлөөт нийтийг бүтээнэ хэмээн амлаж, Ираны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Хоёр жилийн дараа Ираны Засгийн газар дэлхийн зургаан гүрэнтэй түүхэн гэрээ хийж, эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд цөмийн хөтөлбөрөө хэсэгчлэн зогсоохоо мэдэгдсэн билээ. Роухани кампанит ажлынхаа үеэр 1997-2005 онд төр барьж байсан “Ираны Горбачев” гэгдэх Мохаммад Хатами тэргүүтэй шинэчлэгчдийн дэмжлэгийг авчээ. "Хэдийгээр асуудал, хүндрэл, хүлээлтийн зовлон бий хэдий ч Роуханигийн удирдлага маш амжилттай байж чадсан.
Түүний төлөө саналаа өгснөөр бид бодол санаа, шүүх, хэлэлцээр хийх, иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн шударга байдлын төлөө саналаа өгч буй юм” хэмээн Хатами мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр Роуханигийн инфляцтай хийсэн тэмцлийг үнэлсэн байна. Үнэхээр ч Роуханиг төр барих хугацаанд инфляц жилийн 40 хувиас 9.5 хувь болж буурсан юм.
Роухани шийтийн шашны өндөр боловсролтой, эрх зүйч. Глазгогийн Каледоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Араб, англи, франц, герман, орос хэлтэй.
Энэ сонгууль юугаараа ач холбогдолтой вэ?
Иран бол Ойрх Дорнодын чухал тоглогч. Тегеран одоо ч цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байна. Тус улс Сирид интервенци хийж, Иракт шийтүүдийн Засгийн газрыг дэмжих нь нэг талаар аюул, нөгөө талаар бүс нутгийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой хүч болж харагддаг.
Ираны Дээд удирдагч нь Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагааг хянадаг байна. Тиймээс харахад ёс төдий юм шиг боловч Ерөнхийлөгчийн үүрэг, нөлөө их. Бүгд л түүнд захирагдаж, исламын хуулийг дагадаг.
Гэвч өдгөө Дээд удирдагч аятолла Али Хаменеи 76 нас хүрч, эрүүл мэндийн байдал нь мууджээ. Тийм болохоор Ерөнхийлөгчийн энэхүү сонгууль ач холбогдлын хувьд тун өндөр болж байгаа юм.
Сонгогчдыг ямар асуудал санаа зовоож байна вэ?
Иргэдийн хөндөж буй гол асуудлын нэг нь эдийн засаг байна. Иран улс аж үйлдвэр, эрчим хүч, барилга зэрэг хуучирч буй дэд бүтцээ сэргээхэд гаднын хөрөнгө оруулалт татах шаардлагатай болжээ. Иргэдийг мөн ажилгүйдэл, баян ядуугийн ялгаа нэмэгдэж буй зэрэг асуудал хамгийн ихээр түгшээж байна.
Раиси эдгээр асуудал дээр гол тоглолтоо хийж, ядуусын хамгаалагч мэт харагдахыг хичээж байгаа аж. Тухайлбал, тэрбээр ажилгүйдэл, ядуусыг тэтгэмжийг гурав дахин нэмэгдүүлэхээ амласан байна. Роухани ч мөн системийн шинэчлэл хийж, тус улсын дэд бүтцэд хөрөнгө оруулна гэж амлаж буй.
Мөн үг хэлэх эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө нь чухал асуудалд тооцогдож байна. Иранд өдгөө “Facebook', “Twitter”, “Youtube” хуудсууд хаалттай байдаг ч “Telegram” мессенжер, “Instagram" хуудсыг хүлээн зөвшөөрдөг аж.
Раиси Роуханигаас ялгаатай нь эдгээр хуудсыг хаах хэрэгтэй гэж үздэг. Консерватив нэр дэвшигч түүнчлэн Ираны иргэд ямар хувцас, яаж өмсөхийг хяналтаа чангатгахыг хүсэж буй гэнэ. Тухайлбал, өдгөө олонх охид алчуураас нь үс нь цухуйсан хижаб /лалын шашинтнуудын өмсдөг хувцас/ буюу биеэ барьсан даашинз өмсдөг.
Роуханигийн үед үүнд хэвийн ханддаг байлаа. Харин Раиси энэхүү “дураараа аашлах” асуудлыг дуусгахаар төлөвлөж байна.
| https://ikon.mn/n/10ik |
10il | Тэрбумтан Майкл Блумберг Улаанбаатарт тусламж үзүүлнэ | Б.Даваахүү | 05/19/2017 08:49:00 |
АНУ-ын тэрбумтан, эдийн засаг бизнесийн мэдээллийн “Блумберг” агентлагийг үүсгэн байгуулагч Майкл Блумберг сайн санааны сангаар дамжуулан хувиасаа 40 хотод хандив өгөхөөр болсон тухай “Guardian” сайт мэдээлжээ.
М.Блумберг Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байхдаа олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлж байсан. Тухайлбал, 2003 онд тэрбээр ресторан, баар, цэнгээний газарт тамхи татахыг хориглох шийдвэр гаргаж байсан байна.
Түүнээс хойш М.Блумбергийн хэрэгжүүлсэн сахар, тамхидалтын эсрэг тэмцэл Мексик, Филадельфаас эхлээд дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн түүхтэй. Өнгөрсөн жил ДЭМБ-ын халдварт бус өвчлөл хариуцсан төлөөлөгчөөр ажиллах болсон түүний нийт хөрөнгө 47.5 тэрбум ам.доллараар тоологдох бөгөөд дэлхийн хамгийн баян найман эрхмийн нэг юм.
Тэгвэл Майкл Блумберг цаашдаа дэлхийн 40 хотод өөрийн философи хийгээд санал санаачилгаа түгээн дэлгэрүүлэхээр болсон байна.
Тэрбээр сахрын зохисгүй хэрэглээ, эрүүл мэндийн асуудал, агаарын бохирдол, тамхидалт зэрэг шалгуураар дэлхийн 40 хотыг сонгож, таван сая ам.долларын буцалтгүй тусламж олгох “Эрүүл хот байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Харин тэдгээр хотын тоонд манай нийслэл Улаанбаатар хот багтсан байна.
Улаанбаатараас гадна Угандагийн Кампала, Балбын Катманду, Ганын Аккра, Колумбын Меделин гэх мэт хотууд багтжээ. Хандивын мөнгө нь иргэд хотод ажиллаж, амьдрахад таатай орчныг бүрдүүлэхийн тулд тамхи таталтыг бууруулах, хоол хүнсний бүтээгдэхүүн болон төрөл бүрийн хийжүүлсэн ундааны дээр тухайн бүтээгдэхүүний чихэрлэгийн хэмжээг заавал бичиж байх стандарт бий болгох, иргэд спортоор хичээллэж дадах зэрэг ажилд зориулагдах юм байна.
| https://ikon.mn/n/10il |
10im | TIME сэтгүүлийн шинэ нүүр: Москвагийн түрэмгийлэл | Р.Төмөр, ikon.mn | 05/19/2017 09:02:00 | Алдарт Time сэтгүүл сүүлийн дугаарын нүүрэндээ нэгэн эвгүй зураг нийтэлсэн байна. Зураг дээр Цагаан ордныг Москвагийн Улаан талбайд оршдог Гэгээн Василийн цогчин дуган эзэлж байгаагаар дүрсэлжээ.
Мөн сэтгүүлийн гол нийтлэл нь “Trump’s Loyalty Test” буюу Трампын үнэнч чанарыг шалгах гэсэн гарчигтай гарсан байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын эрх баригчидтай хардах явдал оргилдоо хүрээд байгаа. Тэр сүүлийн 10 хоногийн дотор Холбооны Мөрдөх Товчооны захирлыг гэнэт ажлаас нь халж, ОХУ-ын гадаад хэргийн сайдтай уулзахдаа тагнуулын нууц мэдээлэл задруулсан гэх мэдээлэл нь түүнийг Кремльтэй ямар нэг нууц хэлхээ холбоотой гэх хардлагыг улам дэврээгээд байгаа юм.
Зөвхөн Ардчилсан Намынхан бус, түүний Бүгд Найрамдахчууд Трампыг хүчтэй шүүмжилж, тусгай прокуророор шалгуулахыг уриалж эхэлжээ.
Трампыг Уотергэйтийн хэргийн улмаас огцорсон ерөнхийлөгч Никсонтой зүйрлэх болоод байна.
Эх сурвалж: Time.Com | https://ikon.mn/n/10im |
10in | LG брэндийн төгс загвар G6 утсыг зөвхөн Мобикомоос бөөн бөөн бэлэгтэй аваарай! | СУРТАЛЧИЛГАА | 05/19/2017 09:07:00 |
Эрхэм танд дэлхийн шилдэг брэндийн төгс загвар LG G6 утсыг 703,000₮ төлөн 12 болон 24 сарын хугацаатай зээлээр аваад ухаалаг утастайгаа хослох LG HBS-500 Bluetooth чихэвч, 30 хоногийн турш ашиглах 5GB дата багц, LG-гийн цахилгаан бараатай болох давхар давхар бэлгийг зөвхөн Мобиком Корпорациас санал болгож байна.
Өөрөөр хэлбэл, та LG G6 утсыг бусдаас түрүүлж худалдан авснаар утасгүй оригиналь чихэвчтэй болж, бүтэн сарын турш интернэтэд холбогдон, LG брэндийн зурагт, хөргөгч зэрэг цахилгаан барааны ялагч болж, хязгааргүй хэрэглээтэй Миний Моби үйлчилгээг хүссэнээрээ ашиглан, бас албан ёсны борлуулагчаас гар утсандаа 1 жилийн баталгаат хугацааг тус тус авах болно.
Гэр бүл, найз нөхөдтэйгөө байгалийн сайхан газруудаар аялах амралтын улирлыг тань илүү бүтээлч, илүү хөгжилтэй болгох LG G6 утсаа бөөн бөөн бэлэгтэйгээр авах ховорхон боломжийг бүү алдаарай.
LG G6 гар утасны давуу талуудыг танилцуулж байна:
Илүү том дэлгэцтэй
LG брэнд анх удаагаа G6 загварын гар утсаа өмнөх загвараас /16:9/ илүү томруулж, 18:9 харьцаатай 5,7 инчийн 2880х1440 нягтралтай QHD+ FullVision дэлгэцтэй болгосон нь хэрэглэгчдэд илүү их таалагдаад байна. Одоо илүү чанартай зураг авдаг, бас бүхнийг илүү тодоор хардаг боллоо.
Dolby vision технологи
LG G6 нь Dolby Vision болон HDR10 технологийг дэмжсэн анхны утас болж байгаагаараа гар утас сонирхогчдын анхаарлыг татаад байна. Дуу, дүрсийг dolby vision технологийн тусламжтайгаар хүргэх тул та үйл явдлыг кинотеатрт кино үзэж байгаа мэт яг дэргэдээс мэдэрч , бодитоор сонсох болно.
Бүгдийг багтаасан гэрэл зураг
Орчин үед ухаалаг утсыг хэнийг ч үлдээлгүйгээр сэлфи авч чадах эсэхээр үнэлж байна. Тэгвэл одоо хамт олноороо зураг авахуулахад хэн нэг нь багтахгүй гэсэн асуудалгүй боллоо. Учир нь энгийн утсаар зөвхөн нүүрээ л сэлфиддэг байсан бол LG G6 утас 125 градусын өргөн өнцгөөр орчныг илүү томоор авах тул таныг бүтэн биеэр тань багтаана.
Бүтээлч зургаар бусдыг гайхшруулъя !
Тэд зүгээр л энгийн зураг авч байхад та илүү өвөрмөцөөр үйл явдлыг илэрхийлнэ. Зураг авахдаа дэлгэцээ хоёр хувааж, 2х2 зураг болон видео бичлэг хамтад нь хийдэг болсон тул таны авсан зураг, видео бөөнөөрөө том дэлгэцэн дээр харагдах болно.
Одоо зураг авахуулахдаа өмнөх зургаа харах гэж галерей руу оролгүй бүгдийг нэг дэлгэцэнд харах боломжтой болжээ.
Дуу хоолой танигчтай
Бас нэгэн онцлох давуу тал нь LG G6 утсанд Google Assistant буюу дуу хоолой таних програмыг суулгасан тул мэдээллийг илүү хурдан хайж, хариултаа төвөггүй олж авахад хялбар болжээ.
Гарт илүү эвтэйхэн
Хэдийгээр том дэлгэцтэй утас хэрэглэхэд амар байдаг ч хоёр гар заавал оролцох шаардлагатай нь жаахан төвөгтэй санагддаг. Харин G6 утсыг нэг гараар удирдахад илүү эвтэйхэн болсон төдийгүй хүний биед сөрөг нөлөө багатай гэдгийг онцгойлж байгаа юм.
Мөн халахаас сэргийлсэн тусгай тохиргоотой тул та удаан ярьж, олон үйлдэл зэрэг хийхэд санаа зоволтгүй боллоо.
Илүү бат бөх
LG G6 утасны бас нэгэн давуу тал бол түүний бах бөх чанар юм. 810G хэмээх цэргийн стандартын 14 тестийг амжилттай давсан учраас санамсаргүй унагах, цохих зэргийг огтхон ч ажрахгүй, өдөр тутмын хэрэглээнд яг тохирох шинэ загвар болжээ.
Алганд багтах илүү том дэлгэцтэй LG G6 утасны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Та гар утас зээлээр авах боломжтой эсэхээ шалгах бол:
366 тусгай дугаарт i үсэг мессэжээр илгээх эсвэл
Өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний салбарт хандана уу.
Ухаалаг утсыг Мобикомоос л авдаг
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
| https://ikon.mn/n/10in |
10io | RE/MAX MONGOLIA 1-р улирлын ТАЙЛАН | СУРТАЛЧИЛГАА | 05/19/2017 09:04:00 | Эрхэм хүндэт та бүхэнд дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани болох RE/MAX-ын 2017 оны I улирлын тайланг танилцуулж байна.
RE/MAX нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарт №1 компани бөгөөд дэлхийн шилдэг франчайз бизнесүүдийн жагсаалтанд байнга эхний 10 т багтдаг. RE/MAX нь улаан, цагаан, хөх өнгийн тэмдэг болон агаарын бөмбөлөгийн дүрстэй логогоороо олонд танигдаж дэлхийн 110 оронд үйл ажиллагаагаа явуулж байна.
RE/MAX Mongolia нь 2015 оны 10 сараас эхлэн Монголд үйл ажиллагаагаа эхэлж маш богино хугацаанд олон салбар нээж зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзлээд байгаа юм.
Хэрэглэгч нартаа зориулан Car tour, Bus tour, Commercial tour, Luxury tour зэрэг олон улсын шинэлэг олон үйлчилгээг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт олон технологиудыг зах зээлд нэвтрүүлсэн нь Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэхэд томоохон алхам болж буй.
Өнгөрсөн онд буюу 2016 онд 45 тэрбумын борлуулалт хийсэн нь эдийн засгийн хямралтай, барилгын салбарын уналттай үед тун боломжийн амжилт байсан гэж хэлж болно. Энэ онд 65 тэрбумын борлуулалттай ажиллахаар зорьж байгаа RE/MAX 2017 оны 1 дүгээр улиралд 19 ТЭРБУМ төгрөгийн 217 ГҮЙЛГЭЭ хийсэн байна.
Гүйлгээний 134 буюу 62% орчим нь түрээсийн гүйлгээ бол үлдсэн нь худалдах гүйлгээ эзэлж байна.
Нийт гүйлгээний 65% нь РЕФЕРРАЛ гүйлгээ буюу RE/MAX-ын агентууд хооронд хийгдсэн гүйлгээ эзэлж буй нь энэ компанийн 200 гаруй агентуудын хамтын ажиллагааны давуу талыг харуулж байна. Та үл хөдлөх хөрөнгөө борлуулахаар RE/MAX ын аль нэг агенттай гэрээ хийхэд, ард нь 200 гаруй агентууд танд худалдан авагч олохоор ажиллаж байдаг юм.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдын хувьд Монголдоо хамгийн их буюу 80,000 гаруй хөрөнгө бүхий хамгийн өргөн сонголт RE/MAX т л бий.
www.remax.mn вебсайтын хандалт өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 4 дахин өсч 246,701 болсон байна.
Дэлгэрэнгүйг: http://remax.mn/report.aspx
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРНА УУ/
| https://ikon.mn/n/10io |
10ip | Хакүхо НАЦҮ БАШЁГ өнгөлөх үү | Б.Даваахүү | 05/19/2017 09:06:00 |
Японы мэргэжлийн сумогийн Нацү башё өнөөдрийн байдлаар зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Гэвч, Нацу башё эхний өдрөөсөө л аваргуудад халгаатай байна. Өнгөрсөн хоёр башёд дараалан түрүүлж, 19 жилийн дараах анхны япон аварга болсон Кисэносато хэрхэн барилдах нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байсан. Тэрбээр Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдааны үеэр гэмтээсэн зүүн гараа бүрэн гүйцэт эдгээж чадалгүй аз эзэнд найдан хатуу дэвжээнд гарсан билээ.
Башёгийн өмнө аварга Китанофүжи “Дэвжээнд гарсан ч там, өнжсөн ч там” хэмээн урам зориг өгсөн. Гэсэн хэдий ч, хүнд бэрхшээлийг даван туулж, гурав дахь башёдоо дахин түрүүлж чадах болов уу. Ямартай ч бүхий л хүчээ дайчлах нь ойлгомжтой. Гэвч, сумогийн дэвжээнд удаан барилдах эсэх нь энэ башёгоос хамаарах учраас түүний хувьд хүндхэн 15 өдөр өнгөрөх нь мэдээж. Энэ башё түүний хувьд тун халгаатай эхэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар хоёр унаа, гурван даваатай байна. Нөгөөтээгүүр, Хакүхог дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрбээр өнгөрсөн башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд магэшира Икиод ялагдаж, баруун хөлийнхөө гэмтлийг сэдрээж орхисон. Улмаар тав дахь өдрөөс башёг орхисон удаатай. Дараа нь эх орондоо ирж эмчилгээ хийлгэсэн байдаг. Азаар өнгөрсөн жилийн Нацу башёгоос хойш гэмтэл нь эдгэрч, хэвийн байдалдаа орохтой зэрэгцэн хүч чадал нь ч сэргэж эхэлсэн юм.
Түүний хувьд өнгөрсөн жил оролцож чадаагүй башёдоо түрүүлж, эзэн хааны цомоо эргүүлэн авах бэлтгэлээ сайтар базаасан нь лавтай. Тэрбээр нэг ч унаагүй яваа билээ. Өнгөрсөн башёд болсон шиг зүйл болохгүй бол Хакүхо энэ оны гол зорилго болох 1,047 дахь даваагаа авахад тун дөхөж очих юм. Тэрбээр өчигдрийн барилдаанд тав дахь даваагаа авч, нэг ч ялагдалгүй яваа бөгөөд энэ нь түүний 1,022 дахь даваа юм.
Зөвхөн Хакухо ч биш. Аварга Харүмафүжи, Какүрю нар ч гэсэн бэртэлтэй байгаа ч, аваргын ёс жудаг, хариуцлага, үүргээ гүйцэтгэхийн тулд бүгд л ялалтын төлөө барилдаж байна. Какүрю аваргын тухайд энэ башёд тун ч од муутай байгаа. Нацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд ялагдсанаар гурван унаа, нэг даваатайгаар башёг орхилоо. Какүрю аварга цолтой болсноосоо хойш анх удаагаа гурав дараалан унасан нь энэ юм.
Түүний гэмтэл нь сэдэрсэн гэх мэдээлэл байна. Харин аварга Харүмафүжи нэг ч ялагдалгүй явна. Түүнчлэн, хаврын барилдаанд Кисэносатотой башёг дуустал ширүүн өрсөлдсөн Тэрүнофүжи ч энэ удаа даагаа нэхэн хоёр дахь удаагаа эзэн хааны цом өргөхийг хүсэх нь мэдээж. Тэрүнофүжи өчигдрийн барилдаанд Котошёогикутэй оноолт таарч, гурав дахь даваагаа авсан юм.
Энэ мэтээр гурван аваргын тухайд энэ башё тун ч халгаатай байгаа. Харин монголчууд бидний хувьд Хакүхо Д.Даваажаргал, Харүмафүжи нар цаашид ялалтаа хадгалж чадах эсэхийг хүлээх л үлддээ. Нацү башё дуусахад одоо 10 хоног үлдээд байна.
| https://ikon.mn/n/10ip |
10iq | Н.Энхбаяр: Би Ерөнхий сайд болъё гэж М.Энхболдод санал тавьсан | Б.Тогтох, Монголын мэдээ | 05/19/2017 09:22:00 | Энэ долоо хоногт хэн юу хэлэв?
С.Жавхлан: Намайг нохой хуцсан чинээ ч тоохгүй байгаа
/УИХ-ын гишүүн/
Гэрэл зургийг mpa.mn
-УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцэд УИХ-ын гишүүн Сү.Батболд, АН-ын гишүүн Б.Наранхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нарын гишүүд ирцийн таслалтаараа тэргүүлж буй мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдэгдэл хийв. Тэрбээр, “Би ард түмнийхээ эрх ашгийн төлөө дуугардаг. Гэтэл үнэн ганцаардаж байна. Намайг нохой хуцсан чинээ ч сонсохгүй байна. Би дөрөвдүгээр сарын 19-нд Төрийн гурван өндөрлөг болон УИХ дахь намын дарга нарт шаардлага хүргүүлсэн.
Нэг сар болж байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод тавьсан шаардлагад би “УИХ-д олонхийн суудал бүхий намын дарга танаа. Та бүхэн хилийн чанадад данстай байгаа гишүүдийнхээ нэрсийг санаачилга гарган зарлаж УИХ-ын гишүүнээс татуулах. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад дахь дансыг ч зарлаж, албан тушаалаас нь татах, мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэр тодрохоос өмнө намынхаа данстай хүмүүсийн нэрийг гаргаж, мөн татвар нэмэх шийдвэр гаргасныхаа төлөө ард түмнээс уучлалт гуйх”-ыг шаардсан.
Эдгээр шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны хугацаанд ирүүлнэ үү. Би шаардлагын хариу иртэл УИХ-ын болон чуулганы хуралдаанд суухгүй гэж бичсэн. Гэтэл миний үгийг тоосонгүй. Мөнгөтэй хүмүүс хүчтэй юм байна. Хүний олон цөөнөө барихгүй гэж үг байдаг. Гэтэл барьдаг юм байна. С.Жавхлан ард түмний саналаар сонгогдсон. Төрөө цэвэрлэх даалгавар авч, хэнээс ч юунаас ч айхгүйгээр тэмцээд явж байгаа. Үнэхээр лаг, хүчтэй юм байна. Мөнгө хүчтэй гэдгийг ойлголоо. Буруу төр дотор байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.
Түмэн олноосоо дандаа далий зүйл ярьж байгаа төрд суухыг ч хүсэхгүй байна. Нарийн судалгаатай тоглож, ард түмний тархийг угаадаг юм байна. Энэ хүмүүс хурал хаяхаар зөв болдог, би хурал хаяхаар тасалсан болдог билээ. Би энэ шаардлагаа дахин УИХ-ын даргад хүргүүлнэ. Хариу иртэл тэмцэх ч болно. Монгол Улсыг гол гэж үзвэл цэнхэр, улаан хоёр будаг байнга булингартуулж байна. Би тэмцээгүй биш тэмцсэн. Гэхдээ шантарч байна” хэмээлээ.
Н.Энхбаяр: Би Ерөнхий сайд болъё гэж М.Энхболдод санал тавьсан
/МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан/
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
МАХН-ын дарга Н.Энхбаярын “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлага болон “Улс төрийн тойм” сонины “Ярилцах танхим”-ын зочноор оролцож өгсөн ярилцлага яах аргагүй өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр, “Ам нээвэл” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд болох хүсэлтэй гэдгээ ярьсан юм. Н.Энхбаяр “10 гаруй хоногийн өмнө Ардын намын дарга М.Энхболдтой уулзсан.
Чи Ерөнхийлөгчөөр нэр дэвш, би чамайг дэмжээд явъя, дүүгийнхээ хүслийг биелүүлэхэд нь тусалъя, заавал би өрсөлдөх гээд байгаа юм алга. Нэгэнтээ эвсэж нэгдэх бол би Засгийн газрыг толгойлж Ерөнхий сайд болоод хоёулаа гар нийлж, баг болон ажиллая гэж хэлсэн.
Тэгсэн чинь энэ бүтэхгүй гэж хэлсэн” хэмээн ярьсан юм. Харин “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа тун өргөн хүрээг хамарсан сэдвээр ярьжээ. Тэр тусмаа өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар ярихдаа “Миний үед хуулийн байгууллагад даалгавар өгч байгаагүй.
Тийм зүйл огт боддог ч үгүй байсан. Ер нь хоёр, гурван юмыг боддоггүй байж. Өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүй гэж бодож байгаагүй. Орно л биз дээ. Хамгийн гол нь ялах нь чухал. Улстөрчид ч албан тушаалаар далайлган хууль шүүхийн байгууллагынхныг дуудаж загнадаг, нөгөөдүүл нь ч амархан бууж өгдөг байгаагүй юм шүү. Гэтэл өнөөдөр ийм харилцаа тогтчихжээ” хэмээн ярьсан юм. Харин Н.Энхбаярын намаас яагаад дандаа хүмүүс гардаг, өөр намд урвадаг талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Тэр хүмүүсийг муулмааргүй байна.
Монголчууд их өөрчлөгдөж. Чингис хааны үед урваж шарвах зүйл байсан. Түүнийг өглөө босоход нь хамаатан, садан хамтарч байсан хүмүүс нь орхиод нүүсэн тухай бий. Тэр үед Чингис хааныг буруутгаж биш харин урваж шарвасан нөхдийг хатуу цээрлүүлж, жигшиж байсан түүхтэй. Би хүн таних албагүй. Би хүнд итгэх л үүрэгтэй. Хүнд итгэлээ тэр хүн надаас урвасан бол яагаад урвасныг нь тэр хүнээс асуух ёстой” гэсэн хариулт өгчээ.
С.Батмөнх: Үндсэн хуулиас өмнө Төрийн албаны хуулийг хэлэлцэх нь буруу
/УИХ-ын гишүүн асан/
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүд болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй билээ. Тэгвэл эдгээр хуулийн төсөл ямар ч тооцоо судалгаагүй, яаран сандран оруулж ирсэн гэх шүүмжлэл ч газар аваад буй. Мөн Төрийн албаны зөвлөлийг ЗГХЭГ-ын шууд удирдлагад аваачих нь улс төрийн нөлөөлөл орох шалтгаан болж байгааг энэ салбарт олон жил ажилласан хүмүүс хэлж байгаа билээ.
Тэгвэл, УИХ-ын гишүүн асан С.Батмөнх гуай энэ асуудлаар тун тодорхой санал гаргажээ. Тэрбээр, “Эдгээр хуулийн төслүүд өргөн баригдсанаас хойш би тасралтгүй хөөцөлдөөд явж байгаа. Анх 1994 оны арванхоёрдугаар сард батлагдсан хуулийг санаачлагчдын нэг нь би. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн “ТАЗ-ийг төрийн хуулийн манаач болгоно” гэж хэлэхийг сонсохоор миний дуу цэхэртээд байх юм.
Та “Стандарт хэмжилзүйн төвийн дарга н.Гантөмөрийг Стандарт хэмжилзүйн төвийн жижүүр болгож чадахгүй. Үүнтэй адил зүйл шүү дээ. Та манаачийг нь олж харахгүй байна. 1994 оны хуулийн төрийн албаны удирдлагын концепцийг олж хараагүй байгаа юм. Түүнчлэн энэ хүрээнд төрийн албаны тухай Үндсэн хууль дээр сайхан зүйлүүдийг тусгаж өгсөн байсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийг батлах гэж байгаа нь ойлгомжгүй байна” хэмээн ярьжээ.
Д.Баяндүүрэн: Хууль бус хандив орж ирвэл тухайн хүн рүү буцаах шаардлагатай
/СЕХ-ны ажлын албаны дарга/
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд буй. Тэгвэл СЕХ-ноос бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан талаар болон парламентад суудалтай гурван намын өрсөлдөгч хэрхэн хандив цуглуулах, мөн гадаадад байгаа монголчуудын саналыг яаж авах, комисс хэрхэн байгуулах вэ гэсэн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Гурван нэр дэвшигчийн хувьд СЕХ-оос бүртгэсэн учраас хандивын дансаа нээж болно. СЕХ, Татварын Ерөнхий Газар, Аудитын газарт хандивын данс нээсэн тухай мэдэгдэх ёстой. Хандивын хувьд хуулийн этгээд 15 сая, иргэдээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив хураана.
Хандивын дансанд хандиваас гадна тухайн намаас нь санхүүжилт орно. Мөн нэр дэвшигч өөрөө дансандаа сонгуулийн зардлаа нэмнэ. Тодорхой шалгуур хангаагүй хандивт өөрсдөө хяналт тавих хэрэгтэй. Хууль бус хандив байх юм бол тухайн явуулсан газар, хувь хүн рүү эргүүлэн явуулсан байх шаардлагатай.
Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн комисс байгуулагдаад ажиллаж байгаа. Нийт 33 улсад 45 салбар комисс байгуулагдаж 200 орчим хүн ажиллаж байна. Сонгогчид саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очих, цахим болон шуудангаар бүртгүүлж болно. Гадаадад байгаа сонгогчид ирэх сарын 10,11-ны өдрүүдэд саналаа өгнө” гэв.
| https://ikon.mn/n/10iq |
10ir | Монгол-Венесуэл улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах Санамж бичигт гарын үсэг зурав | ikon.mn | 05/19/2017 09:35:00 |
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Гадаад хэргийн дэд сайд Феликс Рамон нар 2017 оны 5 дугаар сарын 16-нд хоёр улсын ГХЯ-д хооронд улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.
Тус баримт бичгийг байгуулснаар талууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спорт болон хүний хөгжлийн асуудлаар зөвлөлдөж ярилцах боломж нээгдэж байгаа юм.
Мөн Гадаад хэргийн дэд сайд нар хоёр улсын харилцааны талаар санал солилцож, Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны салбар чиглэлүүдийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа харилцан нотлов.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Иван Зерпа Гуэрэро нар байлцав.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/10ir |
10is | Зочид буудлуудад ОД олголоо | ikon.mn | 05/19/2017 09:47:00 |
Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар зочид буудлуудад 3-5 од олголоо.
Үүнд5
“Бэст вестерн пример туушин” зочид буудалд /☆☆☆☆☆/ таван од,
“Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од,
“H9” /hotel nine/ зочид буудал /☆☆☆/ гурван од,
“Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус олгов.
Зочид буудлуудад од зэрэглэл олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс MNS5927:2008 стандартын дагуу шалгаруулалт хийсэн тайлан, хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэн олгодог байна.
Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ, тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/10is |
10it | Мухтар Аблязов гэмт хэрэгтэн үү, "тэрс үзэлтэн" үү | Н.Оюун Монголын мэдээ | 05/19/2017 10:03:00 |
Хэдэн жилийн өмнө Казахстаны БТА банкнаас 7.5 тэрбум ам.доллар завшуулсан хэрэг шуугиан тарьж байв. Тэгвэл энэ хэргийг шүүх ажиллагаа Казахстанд эхэлжээ. Тус банкны захирлуудын зөвлөлийн дарга асан Мухтар Аблязов 7.5 тэрбум ам.долларын луйврын хэрэгт буруутгагдаж буй бөгөөд одоо тэрбээр Европын нөлөө бүхий улс төрчдийг өөртөө татах ажиллагаа явуулж байгаа ажээ.
Мөрдөн шалгах болон шүүх ажиллагаа явагдаж байгаа найман жилийн турш Казахстаны прокурорын газар энэ Мухтар Аблязовыг эх оронд нь буцаан шилжүүлэх асуудлыг тавьсаар ирсэн юм. М.Аблязов сүүлийн гурван жилд Францын шоронд хоригдсон. Түүнийг банкны луйвар хийсэн хэргээр буруутгасан ОХУ-ын хуулийн байгууллагын хүсэлтээр баривчилж байжээ.
Гэвч 2016 оны арванхоёрдугаар сард Францын төрийн зөвлөл М.Аблязовыг улс орноосоо хөөн гаргах зарлигийг өөрчилж түүнийг шоронгоос суллажээ.
Парисын талаас энэ асуудал дээр Москвагийн шаардлага гэмт хэргийн гэхээсээ илүүтэйгээр улс төрийн шинжтэй байсан учраас түүнийг гэмт хэргээс чөлөөлсөн гэж мэдэгдэж байв. Тус банкны луйвар олон улсын шинжтэй бөгөөд Франц, Англи, Кипр зэрэг орнуудад гэмт хэрэг гэж үздэг учраас дээрх шийдвэрийг олон хүмүүс цочирдон хүлээж авч байв.
2012 оны арваннэгдүгээр сард Лондон хотын дээд шүүх М.Аблязовын хэргийг авч үзээд М.Аблязов болон түүний хамсаатан Роман Солодченког буруутай гэж үзэн 2.1 тэрбум америк долларыг БТА банканд буцаан төлөх шийдвэр гаргаж байсан билээ. Мөн М.Аблязовтой холбоо олон компани, тухайлбал “Dray associates limited”, “Inter funding Facilities Limited”, “Проект но стройтельная компания АМК Швест”, “Туран Алем Капита” болон “Zrl Beteiligungs AG байгууллагуудаас мөнгө нэхэмжилсэн БТА банк нь нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэн төлүүлэх шийдвэр гаргасан юм.
Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Лондон хотын дээд шүүх М.Аблязовы хэрэгт тайлбар өгч түүнийг хэд хэдэн удаагийн үйлдлээр луйвар хийж, хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг Англи болон Виржиний аралд байдаг хэд хэдэн салбар компаниудад шилжүүлэн байршуулж хувьдаа завшсан үзсэн юм. М.Аблязовын үйлдсэн луйвар ОХУ-д хэдэн тэрбум ам.долларын хохирол учруулжээ.
Түүний хамсаатан болох ОХУ-ын иргэн хэд хэдэн хүн өдгөө хорионд орж, зарим нь шалгагдаж сууж байна. Жишээлбэл “Дело” зээлийн компанийн хувь эзэмшигч байсан Димитрий Пак, компанийн захирал байсан Олег Царев нар М.Аблязовтой нийлж 2.5 тэрбум рубль (80 сая орчим доллар) завших хэрэгт оролцсон гэсэн ял авсан юм. Мөн БТА банкны хулгайн мөнгийг угаахад оролдсон хэргээр хэд хэдэн хүн ял шийтгүүлсэн ажээ. Тэдний шамшигдуулсан хохирол 400 сая доллараас давсан байна.
Өнөөдрийн байдлаар М.Аблязов болон түүний гэмт хэргийн хамсаатнуудад нийт 11 зүйл ангиар ял төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нь Казахстан, ОХУ, Украйны эрүүгийн хуулиар үүсгэгдэж байгаа юм. Үүнд залилан, бусдын хөрөнгийг өмчилсөн, зарцуулсан, хууль бусаар олсон мөнгийг хуульчилж өөрийн болгосон гэх зэрэг олон зүйлчлэлээр ял оноохоор төлөвлөжээ. М.Аблязов болон түүний хамсаатнууд хэд хэдэн орны санхүүгийн байгууллагаас нийтдээ 12 тэрбум ам.долларыг завшсан ажээ.
Өөрөөр хэлбэл иргэдийн тэтгэврийн сан, банкин дахь хадгаламж, компаниудын депозитив тооцооны хөрөнгө, ОХУ, Казахстан, Украйн улсын төрийн байгууллагуудаас авсан зээлийн мөнгийг луйвардаж чаджээ. Мэдээж ийм хэмжээний том залиланг ганц хүн хийх боломжгүй. Нэг үгээр хэлбэл М.Аблязов олон улсын гэмт бүлэглэлтэй хамсаж уг хэргийг үйлдсэн юм. Английн шүүхээс 4,3 тэрбум ам.долларыг хууль бусаар залилж, 10 гаруй улс оронд байрлалтай 130 орчим оффшор компаниар дамжуулж гаргасан гэдгийг нь тогтоожээ.
М.Аблязовын үйлдсэн гэмт хэргийг энэ зууны хамгийн том 10 хэргийн нэг гэж үздэг ба луйврын схем зураг нь нэн сайн боловсруулагдсан, асар их хэмжээний хохирол учруулахаар юм.
Түүнийг ОХУ эсвэл Казахстан руу шилжүүлэх асуудал үргэлж маргаан дагуулдаг. Гэмт хэргийн үйлдлээ улс төрийн маргаанаар хаацайлах оролдлогуудыг үргэлж хийдэг нь түүнд шударга ял онооход саад болдог ажээ. Өөрөөр хэлбэл М.Аблязов өөрийг нь гэмт хэргээр бус улс төрийн шалтгаанаар яллах гэж байна гэж өөрийгөө өмгөөлдөг.
Европын холбоо дундад азийн болон ойрх дорнодын улс орнуудад болгоомжилсон байдлаар хандсан хэвээр байна. Чечений алан хядагч, “Аль-Кайда” бүлгийн толгойлогч нарын нэг Зелимхан Яндарбаев Европод олон жил хаацайлагдан амьдарч байна. Түүнийг европчууд улс төрийн орогнол хүсэгч хэмээн нэрийддэг ажээ. Түүний нэгэн адил Чеченийн өөр нэг террорист гэмт хэрэгтэн Ахмед Закаев Европод орогнож байна. Тэд европын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө салан тусгаарлагч, эрх чөлөөг дээдлэгч, ардчиллын бэлгэ тэмдэг мэтээр ойлгуулж эх орон, ард түмнээ муулах байдлаар европын улс төрчдийн дэмжлэг авдаг ажээ.
Үүнтэй адилхан Казахстанд сайд, хотын даргаар ажиллаж байхдаа авлигын гэмт хэргээр буруутгагдаж улс орноосоо оргон зайлсан Виктор Храпунов европын улс орнуудад орогнож өөрийгөө үнэн шударга үйл хэргийн төлөө тэмцэгч хэмээн зарлаж суугаа юм. Түүнийг гэмт хэргийн бүлэг байгуулсан, хулгай, залилан хийсэн, мөнгө угаах, авлигын гэмт хэргээр буруутгаад байгаа юм.
Төрийн албанд нэг насаараа ажилласан Виктор Харупов Швецари улсын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаж оржээ. М.Аблязовын худ болох В.Храпуов Алматы хотын даргаар ажиллаж байхдаа өөрийн хуурамч компанийн нэрээр АНУ-ын Калифорнид Алматы хотын төсвийн мөнгөөр үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машин хувьдаа худалдаж авсныг нь Калифорни мужийн шүүх тогтоосон байна.
М.Аблязовын хэд хэдэн орны төр засгийн эсрэг тэмцэж байгаа буй хөдөлгөөнүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн баримт европын хэвлэлүүдээр гарч байжээ. Энэ нь юуны түрүүнд ОХУ болон Казахстан руу чиглэжээ. Уг санхүүжилтийг Польшид бүртгэлтэй “Открьтый диалог” (Нээлттэй ярилцлага) сангаар дамжуулан хүргэдэг аж.
Мөн энэ сангаар дамжуулан тэрбээр европын улс төрчидтэй санхүүгийн харилцаа бий болгожээ. Жишээлбэл энэ сангийн нэрийн өмнөөс М.Аблязов болон түүний хамсаатнууд европын парламентын хэд хэдэн гишүүдээс санал авч чадсан гэнэ. Тухайлбал, Парламент интерполд хандсан Казахстаны улс төрийн тэрс үзэлтэн нэрээр хавчигдаж байгаа Мухтар Аблязов болон Анатолий Погорелов нарыг эрэн сурвалжлах үйл ажиллагаа зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргасан байдаг.
| https://ikon.mn/n/10it |
10iu | QUIZ: Тоо бодож ТОЛГОЙГОО сэргээ! | Р.Түвшин, iKon.mn | 05/19/2017 10:24:00 |
Аравхан бодлогоор тархиа сэргээгээд үзээрэй! | https://ikon.mn/n/10iu |
10iv | “Би эмэгтэйчүүдэд хэзээ ч хоолоо сой гэж зөвлөдөггүй” | Т.Батсайхан, Зууны мэдээ | 05/19/2017 10:45:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир mpa.mn
Цахим ертөнцийнхөн Б.Цэцэгийг илүү мэднэ. Ялангуяа түүний заадаг дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын талаарх зөвлөгөө эмэгтэйчүүдийг байлдан дагуулаад эхэлжээ. Энэ удаагийн зочноор жүжигчин Б.Цэцэгийг урьсан юм. Жүжигчин бүсгүй долоон жилийн турш нийгмийн сайн үйлст өөрийн хувь нэмрээ оруулж буй бөгөөд өөрийн контентуудаа удахгүй цацах гээд тун завгүй явна лээ.
ЯАЖ БИ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН БЭ?
Тэрбээр олон улсын худалдаа, банк санхүүгийн чиглэлээр АНУ-д их сургууль төгссөн, хуульч эрхзүйч мэргэжилтэй. “Хадаг”, “Хөөрхөн шулам” кино, “Үүлэн үст” дууны клипэнд тоглосноор нь Б.Цэцэгийг үзэгчид мэдэх болсон.
Харин хүүхэд төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хооллолтын үр дүнд нэг жилийн дотор 58 кг болтлоо жин хаяж чадсан тэсвэр тэвчээртэй эмэгтэй гэдгээр нь илүү хүндэлдэг. Тэрбээр энэ тухайгаа “Би эрүүл хооллолтын тухай уулзалт зохиодог. Миний хүргэж байгаа мэдээллүүдийг ихэвчлэн илүүдэл жинтэй бүсгүйчүүд уншиж, судалдаг. Учир нь би энэ бүхнийг өөрийн биеэр давж туулсан шүү дээ. Би 128 кг жингээс хавангаа буулгаад 113 кг, үүнээс 58 кг жинтэй болохын тулд бүхэл бүтэн нэг жилийг зарцуулсан.
Яаж би эргээд хэвийн хэмжээндээ очих вэ. Яавал би нэг жин дээрээ удаан гацахгүй байх вэ гэдгийг судалсан. Ингээд хүмүүсийн нүдэн дээр эрс өөрчлөгдөхөд илүүдэл жинтэй бүсгүйчүүд надаас яаж турсан бэ гэж маш их асуух болсон. Тэгэхээр нь би ийм хоол ид, эрүүл хоол гэж ийм юм байдаг гээд ярьж өгөхөөр уулзалт зохион байгуулдаг болсон. Мөн ирэхгүй байгаа хүмүүс видеог үзээд та эрүүл сайхан болох боломжтой, та итгэл төгс байх боломжтой, та ямар ч мөнгөөр эм худалдаж авахгүйгээр турах, эрүүлжих боломжтой гэж хэлэхийг хүссэн” гэж байлаа.
ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ТАРХИА ЦЭГЦЛЭХ
Тэр эмэгтэйчүүдэд хэзээ ч хоолоо сой гэж зааж зөвлөдөггүй. Хамгийн чухал зүйл бол тархиа цэгцлэхийг зөвлөнө. Тэр уулзалтад ирж чадахгүй, өөрийнхөө хувьд нэг алхам хийхгүй, фитнессийнхээ хувцсыг үүрээд фитнесс зорьж чадахгүй байгаа хүн өөрийгөө бүдүүн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр юуны өмнө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, итгэлтэйгээр энэ алхмыг хийж чадах болтлоо тархиа бэлд л гэдэг.
Тархиа бэлдсэн хүн хөргөгчөө онгойлгоод хэрэггүй зүйлээ гаргаж хаяад, хэрэгтэй зүйлээ худалдаж авах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Тэгэхээр идэж уудаг муу зуршлаасаа татгалзаж чадна аа гэсэн үг. Энэ л хамгийн түрүүнд хийх зүйл. Гэтэл хүмүүс одоо яг л илбийн юм шиг, ямар ч хичээл зүтгэлгүйгээр, доороо гурав эргээд л турчихна гэж боддог болж. Тийм юм хүсэж байгаа бол та нөгөө л “хор”-оо идэх болчхоод байгаа юм. Хор гэдэг бол тураах бэлдмэл болох кофе, цайнууд юм.
Тэгэхээр таны элэг цөс, нойр булчирхай, бөөр гэх мэт цул эрхтнүүд өвчилнө, ингэснээр та илүү хурдан хөгширч, арьс шарлаж, хоол идэх дур хүсэлгүй болно. Хоол идэхгүй бол өөр хаанаас энергиэ авч, өөрийнхөө ажил хөдөлмөрийг эрч хүчтэй хийх вэ. Энэ бол буруу сонголтоос үүсэж байгаа муу үр дагавар. Байнга аливаа юмыг амар хялбархнаар хийх гэж бүү оролд, өөрөө нэг удаа хичээгээд үз. Үнэндээ хүмүүс маш залхуу байна, хэтэрхий их бэлэн юм хүсдэг болж. Таргалахад ч бас цаг хугацаа их ордог шүү дээ, турахаас ч илүү. Гэтэл хүмүүс турахаас таргалах нь илүү хурдан гэж боддог, үгүй шүү дээ. Түүний хамгийн энгийн зөвлөгөө энэ юм.
АНХНЫ ЦАЛИНГАА АСРАМЖИЙН ТӨВД ХАНДИВЛАЖ БАЙЖЭЭ
Тэрбээр “Эмэгтэй хүн бүр сайхан харагдаж, биеэ галбиртай байлгахыг хүсдэг. Гэвч энэ зах зээлд тураах эм бэлдмэл ихээр худалдаалж байна. Шашнаар бол “эрүүл” гэдэг үгийг ашиглаад, бараа бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс буруу үзэл суртал шиг зүйл ярьдаг. Хүн заавал нэг юмнаас хамааралтайгаар эрүүл амьдрах ёсгүй. Зөв цэгцтэй хоол идэхэд л хангалттай шүү дээ” гэж байв.
Тэрбээр эрүүл зөв хооллолтын клуб ажиллуулдаг бөгөөд бүсгүйчүүд тэнд галбиржихын зэрэгцээ эрүүл, зөв хоол хийж сурдаг. Тэрбээр “Миний эргэн тойронд сэтгэлийн бэлэг хүрээлж байдаг юм. Нэг хүн эрүүл зөв хооллолтыг ойлгосон бол эмнэлэгт хэвтэж буй ах дүү хамаатан садандаа ямар хоол хийж очихыг мэддэг болсон байдаг. Энэ чинь л амжилт шүү дээ. Хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг таниулахыг зорьдог доо “ гэлээ.
Мөн тэрбээр сайн үйлсийн аян эхлүүлж, хүссэн үр дүндээ хүрч чаддаг нэгэн ажээ. АНУ-д их сургуульд суралцаж, 2010 онд эх орондоо ирсэн байдаг. Ажил хийж анхны цалингаараа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд тусалж байсан юм. Тэрбээр энэ тухайгаа “Тэр жил “Өнөр бүл” төвд 17 настай хоёр ихэр охин байсан. Тэр үед би хүүхдүүдэд гурван компьютер авч өгсөн юм. Бүхэл бүтэн 100 гаруй хүүхдүүдэд гуравхан компьютертэй гэхээр гутармаар санагдаж байсан шүү” гэлээ.
Энэ жил хорт хавдартай тэмцэх аянд нэгдэж, “Элэг бүтэн Монгол” төслийн олон нийттэй харилцах ажил болон хавдар гэдэг аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олонд сурталчилж таниулах ажилд оролцож, дүр төрхөөр ажиллах саналыг баяртайгаар хүлээн авсан байна. Манай улс жил бүр 500 хүнийг хорт хавдраар алдаж байна. Энэ юу гэсэн үг вэ. Тиймээс хорт хавдраар шаналж буй хүмүүст сэтгэлийн дэм өгөхөөр Хавдар судлалын үндэсний төвд хувийнхаа зүгээс хоёр сая 500 мянган төгрөгөөр зураач Б.Хонгорзулын “Бор шувууд” уран бүтээлийг худалдан авч, тасагт байршуулсанд хүмүүс маш их баярласан гэдэг.
“ФРАНЦ УЛСААС ТОМООХОН ТӨСӨЛД ОРОЛЦОХ САНАЛ ИРСЭН”
Тэрбээр одоо сошиал ертөнцөд тулгуурласан найман төрлийн контентыг бэлэн болгожээ. Чанар, хийц гэдэг зүйлд амиа тавьдаг нэгэн. Агуулга сайтай хүртээмжтэйгээр хүргэнэ гэж зорьж ажиллаж байна. Б.Цэцэг “Би ямар нэг телевиз гуйгаад, үзэгчдийг залхтал нь реклам явуулахгүйгээр өөрийн гараар бэлтгэсэн, контентуудыг хэрэгтэй хүмүүстээ зориулан зөв цагт нь хүргэхээр хийж байгаа. Хэрэв эдгээр контент бусад телевизүүдэд таалагдвал хамтран ажиллах боломжтой. Би хэнийг ч гуйж, ажиллахыг хүсдэггүй.
Бидэнд зах зээл, сэтгэлгээ, боломж нь байна. Бид яагаад гадаад хүмүүсийн бодож олж байгааг бодож чадахгүй гэж. Би энэ бүхнийг хийхдээ ганц төгрөгийн ч хөрөнгө оруулалт аваагүй. Зөвхөн бор зүрхээрээ багаа бүрдүүлээд ажиллаж байна” гэв. Эдгээрийн нэг нь эрүүл, зөв хооллолтын хоолны шоу юм байна. Заавал баян хүн эрүүл хүнс хэрэглэдэггүй гэдгийг харуулахыг зорьжээ. Мөн ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоол зааж хүмүүст туслахын тулд эрүүл, зөв хооллолтыг сурталчилж байгаа ажээ. Тэрбээр уран бүтээлийн тухайд Франц улсаас томоохон төсөлд оролцох санал авчээ. Зарим хүн намайг “Ийм жүжигчин байдаг юм уу” гэдэг. Би угаасаа жүжигчин мэргэжилтэй биш. Би Олон улсын худалдаа, банк санхүүгийн чиглэлээр АНУ-д их сургууль төгссөн, мөн хуульч эрхзүйч мэргэжилтэй. Одоо эрүүл хооллолт, жүжигчин гээд л олон ажил хийгээд явж байна” гэлээ.
| https://ikon.mn/n/10iv |
10iw | Маргааш хотын төв орчмын замуудаар машин явуулахгүй | ikon.mn | 05/19/2017 10:40:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны Бямба гарагт болно.
Энэ өдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Иймд иргэд, жолооч нар бусад чөлөөтэй замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРНА УУ/
Жанжин Д.Сүхбаатарын талбай
Сөүлийн гудамж
Чоймболын гудамж
Самбуугийн гудамж
Анкарагийн гудамж
Сүхбаатарын гудамж
Их сургуулийн гудамж
Бээжингийн гудамж
Залуучуудын гудамж
Энхтайваны өргөн чөлөө
Чагдаржавын гудамж
Элчингийн гудамж
Олимпийн гудамжаас дотогш замууд орох аж.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРНА УУ/
Цагдаагийн хамгаалалт гарах газрууд
"АВТОМАШИНГҮЙ ӨДӨР"-ийн хөтөлбөр
11.00- 11.15 Нээлтийн үйл ажиллагаа
11.15- 11.40 Ахмадуудын хийн дасгал НЭМГ-ын харьяа байгууллагын 300 ахмад
11.40 -12.00 Замын хөдөлгөөн цагаан толгой 2017 тэмцээний Улсын аварга 2 багийн мэндчилгээ
12.00-13.30 Нийтийн биеийн тамир, спортын газрын нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаа
13.30-14.00 Марафоны шагнал гардуулах ёслол
14.00- 14.15 Гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол
14.15- 14.45 Эерэг сэтгэлгээний давлагаа- 300 оюутны флашмоб
14.45-15.15 АХА асуулт, хариултын тэмцээн
15.15- 15.45 Хамгаалалтын суудлын ач холбогдол уралдаан
15.45 -16.15 “Цэвэр агаартай – Улаанбаатар” хөгжөөнт тоглоом
16.15 -17.00 Марафоны шагнал гардуулах ёслол
17.00- 17.50 Дугуйн парадын нээлтийн үйл ажиллагаа, “Унадаг дугуй УБ” төсөл, дугуйн үзүүлбэр
17.50-18.00 Хаалтын үйл ажиллагаа. | https://ikon.mn/n/10iw |
10ix | Н.Бадамцэцэг: Хар тамхины хэргээр 252 хүн шүүхээр ял шийтгүүлсэн | Б.Заяа, Зууны мэдээ | 05/19/2017 11:04:00 |
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэгтэй хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Монгол Улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт жил ирэх тусам өсөж байна. Манай байгууллага энэ төрлийн хэрэгт дагнан хяналт тавьж ажилладгийн хувьд энэ гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийн байдалд судалгаа дүгнэлт хийдэг. Хамгийн сүүлийн байдлаар энэ оны I улиралд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт 2014 оноос хойш ямар байна вэ, түүний шийдвэрлэлт, энэ төрлийн гэмт хэрэгт ямар нас, хүйс, боловсрол, мэргэжилтэй хүмүүс холбогдож байна, шүүхээс тэдэнд ямар ял шийтгэл оногдуулсан вэ гэх зэргээр цогц судалгааг хийсэн. Тухайлбал 2014 оноос хойш хар тамхи мансууруулах бодистой холбоотой 346 эрүүгийн хэрэгт 520 хүнийг холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба үүний 252 хүнд холбогдох 169 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
-Тоон мэдээллийн хувьд тодруулахгүй юу. Жил ирэх тусам өсөж байгаа гэлээ?
-Судалгааны дүнгээс үзэхэд 2014 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 65 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 2015 онд 83 хэрэг, 2016 онд 147 хэрэг болж өссөн байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 51 хэрэгт 52 хүнийг шалгаж байна. Энэ гэмт хэрэг нь тодорхой ашиг сонирхол нэгтэй, эсвэл танил тал, найз нөхөд, хамаатан садан гэх мэт бие биеэ мэддэг, итгэдэг хүмүүсийн хүрээнд нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой.
Түүнээс биш гудамж талбай олон нийтийн газарт төдийлөн илээр үйлдэгддэггүй, танихгүй хүнд борлуулж, шилжүүлж, хадгалуулж, бэлэглэдэггүй. Ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн хүрээнд үйлдэгддэгийн хувьд нэг гэмт хэргийн ард олон хүн холбогддог. Түүнийг илрүүлэх, таслан зогсооход, хариуцлага хүлээлгэхэд хүндрэлтэй зүйл их гардаг.
Энэ гэмт хэрэгт холбогдогчдын 82 орчим хувь нь эрэгтэй, 18 орчим хувь нь эмэгтэй хүн байна. Насны хувьд 61.5 хувь нь 20-30 насны, 31 хувь нь 30-40 насны хүмүүс байгаа бол боловсролын хувьд 51 хувь нь бүрэн дунд боловсролтой, 48.8 хувь нь дээд боловсролтой хүмүүс. Өөрийн үйлдэл түүний учир холбогдол, түүнээс үүдэн гарах эрсдэлийг мэдэх чадвар бүхий идэр насны, боловсрол, мэргэжилтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, бусдад уруу татагдаж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна.
-Ял шийтгэлийн хувьд ямар байдаг вэ?
-Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зургаан төрлийн гэмт хэрэг бий. Хэрэг бүрийн үйлдлийн шинж байдал, нийгмийн хор аюулаас нь хамаарч торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял оногдуулахаар хуульчлагдсан.
Судалгааны дүнгээс харахад 2014 оноос хойш шүүхээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт нийт гурван хүнд л торгох ял оногдуулсан. Албадан ажил хийлгэх ялаар нэг ч хүн шийтгүүлээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс хорих, баривчлах ялыг оноож түүний 60-70 хувийг нь нийгмээс тусгаарлан биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлого чанга байгааг илэрхийлж байна. Аливаа улс орны эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн бодлого нь тухайн гэмт хэрэгтэй тэмцэх нэг арга хэрэгсэл нь болдог.
-Мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх тохиолдол бас байгаа?
-Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол гарч байна. Түүнээс гадна Монгол Улсад олсны төрлийн буюу каннабисийн төрлийн ургамал ургадаг. Харин синтетик аргаар мансууруулах бодисыг манайд үйлдвэрлэдэггүй, боловсруулдаггүй. Гэтэл энэ төрлийн бодисыг Монгол Улсад олж авч хэрэглээд, зарж борлуулаад, хадгалаад байгаа нь гадаадаас ямар нэгэн байдлаар оруулж ирээд байна гэсэн үг юм. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь хүнд, онц хүнд ангилалд тооцогддог. Ял шийтгэлийн хувьд зөвхөн хорих ял оногдуулна. Харин хэргийн ангиллаасаа хамаарч 5-25 жил хүртэл хугацаагаар хорих ялыг оногдуулахаар хуульчлагдсан.
-Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Хар тамхины хууль бус хэрэглээ, худалдаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байдалд хүрч байгаа талаар сүүлийн үед их ярих боллоо. Бодлогын хүрээнд энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллага ямар байр суурь баримталж байна вэ?
-Монгол Улсад олсны төрлийн буюу каннабисийн төрлийн ургамал тархмал хэмжээнд ургадаг. 14 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт 15000 га газарт энэ төрлийн ургамал ургаж байна гэсэн судалгаа байдаг. Тэдгээрийг устгах чиглэлээр арга хэмжээ авдаг ч байгалийн зэрлэг ургамал учраас мэдээж нэг удаагийн устгалаар бүрмөсөн устаж арилахгүй. Тиймээс цаашид давтамжтайгаар байнга устгалын ажил зохион байгуулах шаардлага байна.
Каннабисийн төрлийн ургамлыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өссөн шалтгаан нь уг ургамал урьд нь ургадаггүй байгаад сүүлийн жилүүдэд ургаад, тэгээд энэ хэрэг гараад байгаа асуудал биш юм. Урьд нь ч ургаж байсан. Ер нь ганц каннабистай холбоотой ч биш мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй хэд хэдэн шалтгаан байна.
Тухайлбал, цахим орчин хурдтай хөгжиж, хүүхэд залуучуудын хэлний мэдлэг сайжирч, мэдээ, мэдээллийг олон сувгаар олж авч чаддаг болсон, хар тамхи мансууруулах бодистой холбоотой кино, дүрс бичлэгт ямар нэгэн хязгаарлалт, хориг тавигдахгүйгээр цацагдаж байгаагаас энэ төрлийн мэдээ, мэдээллийг олж авах, даган дуурайх, татагдах, сонирхох тохиолдол олон байна. Мөн хил гаалийн хяналт шалгалт сул, тус байгууллагын техник тоног төхөөрөмж, тэнд ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадвартай ч холбоотой асуудал бий.
Бид улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдлыг илрүүлэн шалгадаг хэдий ч бүгдийг гэсэн үг биш. Тиймээс энэ бодис манайд тархаж байна. Өөрөөр хэлбэл, бид нэгэнт Монгол Улсад нэвтрэн орж ирээд олон хүмүүст түгсний дараа түүнийг олж авсан, хэрэглэсэн, борлуулсан ганц нэг этгээдийг олж барьж, шалгаж шийтгэж байна. Уг нь хил гаалийн хяналт шалгалтаар илрүүлж, таслан зогсоож чаддаг бол энэ гэмт хэргийн гаралт, хэрэглэгчдийн тоог хязгаарлаж болно.
Зөвхөн хар тамхитай тэмцэх газрын хэдхэн мэргэшсэн албан хаагчдын хүрээнд уг гэмт хэргийг илрүүлэх биш цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллаж буй албан хаагчид мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн шинж тэмдгийг таньж мэддэг анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болж, газар дээр нь түүнийг илрүүлэх сорилын урвалжтай болсон явдал нь энэ гэмт хэргийг илрүүлэхэд тус дөхөм өгч байна. Энэ нь Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамрагдах, албан хаагчдыг сургаж дадлагажуулах зэргээр төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Гэхдээ мэдээж шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа нь хөрөнгө санхүүтэй шууд холбоотой гэдгийг дурдах ёстой.
-Урьдчилан сэргийлэх чиглэлд прокурорын байгууллагаас хэрхэн анхаарч байна вэ?
-Хуулийн байгууллагаас аливаа гэмт хэрэг үйлдэгдэн гарсны дараа түүнийг илрүүлэх, шалтгаан нөхцөлийг нь тогтоох, эрүүгийн хариуцлага тооцохоор ажиллахаас гадна түүнээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь юу байв, түүнийг давтан гаргахгүй байхад юуг анхаарах вэ гэх зэргээр ажилладаг. Прокурорын байгууллага ч энэ чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг. Нийслэлийн Прокурорын газар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт улсын хэмжээнд дагнан хяналт тавьж ажилладгийнхаа хувьд уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөж, зохион байгуулж ажиллаж байна. 2014 оноос хойш энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн гэж хэлж болно.
Ингэхдээ энэ гэмт хэргийн хор уршиг, эрүүгийн хариуцлагыг иргэдэд ойлгуулах чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулийн оюутан залууст яриа таниулгыг хийж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагад ч энэ чиглэлээр очиж яриа таниулга, сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн прокурор гэмт хэрэг зөрчлийн мөрөөр прокурорын мэдэгдэл гэсэн баримт бичгийг үйлддэг. Энэ нь гэмт хэрэг зөрчил үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоож, түүнийг давтан гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авхуулахаар тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн захиргаа удирдлагад үүрэг болгон, түүнийхээ биелэлтийг эргэж шалган тооцдог арга хэрэгсэл юм. Түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч яриа таниулгыг хийж байна.
| https://ikon.mn/n/10ix |
10iy | Google удахгүй гар утасны камерыг УХААЛАГ болгоно | Р.Түвшин, iKon.mn | 05/19/2017 10:55:00 |
Энэ долоо хоногийн Лхагва гарагт Google компани I/O хөгжүүлэгчдийн чуулган дээрээ нэгэн цоо шинэ технологийг танилцуулжээ. Энэ бол Google Lens.
Уг технологийг ашиглан хүмүүс гар утасны камераар орчин тойрныхоо эд зүйлсийг харахад мэдээлэл нь гарч байх юм. Жишээ нь камераараа ширээн дээр байгаа номыг харвал уг номны тухай бүрэн мэдээлэл гарна.
Мөн нэрийг нь мэдэхгүй цэцэгтэй тааралдвал камераараа шагайхад л ямар нэртэй цэцэг болох нь харагдана гэсэн үг. Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Таны юу харж байгааг ойлгоод дараагийн үйлдлээ сонгоход туслах нь Google Lens-ийн үүрэг” гэж тайлбарлажээ.
With Google Lens, your smartphone camera won’t just see what you see, but will also understand what you see to help you take action. #io17 pic.twitter.com/viOmWFjqk1
— Google (@Google) May 17, 2017
Бас нэг жишээ хэлэхэд гудамжинд таарсан рестораны хаягийг шагайж харвал ямар хоолтой, ямар цагийн хуваарьтай, орсон хүмүүс ямар сэтгэгдэлтэй байсан зэргийг мэдэж болно.
Шинэ технологи нь энэ оны сүүлээр зах зээлд нэвтрэх ба эхлээд Google Assistant хувийн туслагчид, дараа нь Google Photos үйлчилгээнд нь шинэ боломж болж нэмэгдэх юм байна.
Google Lens нь AR (Augmented Reality) буюу бодит орчныг хийсвэр мэдээлэлтэй холбож дүрслэх технологи дээр суурилсан бүтээгдэхүүн байх юм.
Facebook, Microsoft зэрэг олон компани AR технологийг янз бүрийн хэлбэрээр нэвтрүүлэх арга замыг судалж байгаа. Харин Google өөрийн хамгийн сайн чаддаг зүйл болох хайлтын системдээ суурилж гаргахаар болсон нь энэ юм. Мөн үүний цаана хиймэл оюун ухаан (AI) ажиллаж байгаа нь ойлгомжтой.
Эх сурвалж: CNET | https://ikon.mn/n/10iy |
10iz | Эзэн хааныхаа огцрох боломжийг нээсэн хуулийн төслийг Японы засгийн газар дэмжлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/19/2017 11:15:00 |
Японы сайд нарын танхим өнөөдөр буюу Баасан гарагт эзэн хаан Акихитог хаан ширээнээс нь буулгаж, угсаа залгамжлах ханхүү Нарухитод эрх мэдлийг нь шилжүүлэх хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргажээ.
Энэ нь Японы түүхэнд 200 жилийн дараа тохиолдож байгаа үйл явдал юм.
Хуулинд тусгахдаа 2018 оны арванхоёрдугаар сард 85 нас хүрсэн эзэн хаан хаан ширээгээ хүүдээ шилжүүлэхээр заажээ. Ингэснээр 2019 оноос шинэ он тоолол эхлэх юм.
Өнөөг хүртэл хэрэгжиж байгаа ордны хуулинд эзэн хааныг нас барахаас бусад тохиолдолд хаан ширээг дамжуулах тухай заалт байдаггүй ажээ. Харин нас өндөр болсон эзэн хаан Акихито үүргээ гүйцэтгэхэд хэцүү болсон тул огцрох хүслээ өнгөрсөн онд илэрхийлж байв.
Хуулийн төслийг өнөөдөртөө багтаан парламентад өргөн барихаар болжээ. Парламентын чуулган ирэх долдугаар сард завсарлахаасаа өмнө хуулийг хэлэлцэх юм. Хамгийн сүүлд 1817 онд эзэн хаан Кокаку хааны титмээсээ татгалзаж байсан юм. Ер нь хаан ширээнээсээ татгалзах үзэгдэл Японы түүхэнд олон тохиолдож байсан. Тодруулбал түүхэнд төр барьж байсан 125 хааны бараг тэн хагас нь амьд ахуйдаа титмээсээ татгалзаж байжээ.
Эх сурвалж: Kyodo News | https://ikon.mn/n/10iz |
10j | Газрын тосныхонтой дорнын говийг зорьсон тэмдэглэл | Д.Баяржаргал | 11/06/2013 10:13:00 |
Шатахууны үнэ нэг төгрөгөөр нэмэгдэхэд л нийгэм цочирдон хүлээн авдаг. Мөн дэлхийн улс орнууд газрын тосноос болж дайн дажин хийх нь ч бий.
Харин манай улсад энэ салбарын талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүйгээс үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд автах нь олонтоо.
Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас сэтгүүлчдэд газрын тос олборлолтын жаргал зовлонг танилцуулах аялал зохион байгуулсан юм. Ингээд бид Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь “Доншен” компанийн олборлолтын үйл ажиллагаатай танилцахаар Дорнын цэнхэр говийг зорилоо.
Цагийн эрхээр бол өдийд хүйтэн жавар тачигнаж байдаг. Харин энэ жилийн хувьд уртаас урт намар үргэлжилсээр өвлийн сартайгаа золгох шив. Хэдийгээр цаг агаар дулаахан байсан ч говийн замд энгэр газар хайлж ядсан цасан толбонууд харагдах нь өнөөх жихүүн өвөл хаяанд ирснийг илтгэнэ.
Өмнө нь Дорноговь аймгийн төв Сайншанд руу 8-10 цаг явж байж хүрдэг байсан. Харин энэ жил Говьсүмбэр аймгаас Сайншанд хүртэл Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар 176.4 км хатуу хучилттай зам тавьж ашиглалтад орсон нь ноён хутагт Данзанравжаагийн нутаг, Хамарын хийд, Хүслийн уулыг зоригсдын талархлыг их хүлээж байгаа. Мөн албан ажлаар яваа бидэнд ч гэсэн ая тухтай, хурдан шуурхай ажлаа амжуулах үндэс болсон гэдгийг ч онцлох нь зүйтэй байх. Бид Улаанбаатар хотоос 10:00 цагт хөдлөөд 16:00 цагт Сайншанд хотод очсон.
Ингээд бид Сайншанд хотод байрлаж, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, дэд дарга Ц.Амараа нар газрын тосны олборлолтын үйл ажиллагааг танилцуулсан юм. Тэд газрын тосны салбарт шинэ эргэлт бий болж байгааг мэдээлсэн. Тодруулбал Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компаниас бензин, шатахууныхаа 90 хувийг авдаг байлаа. Энэ нь нефтийн бүтээгдэхүүнээс хараат байдалтай олон жил байсныг илтгэж байна. Харин шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам, холбогдох газрын мэргэжилтнүүдийн идэвх санаачилгын хүрээнд хэрэглээнийхээ бүтээгдэхүүнийг нэг газраас авдаг байсныг өөрчилж, аль болох олон газраас бүтээгдэхүүнээ авахыг зорьсон. Үүний үр дүнд өнөөдөр “Роснефть” компаниас нийт хэрэглээнийхээ 50 хувийг, үлсэнийг нь бусад эх үүсвэрээс авдаг болжээ.
Ингэснээр үнийн огцом савалгаанд өртөхгүй байх боломж бүрдэж буй юм. Мөн манай улс газрын тос олборлогч орны статустай болсон. Дорнод аймгийн Матад сумын Тамсаг, Дорноговь Зүүнбаянгийн ордоос экспортолж буй газрын тосоор үйлдвэрлэгдсэн “Мон-93” шатахууныг импортолж байгаа.
Цаашлаад 1991 оноос хойш салхи ороогүй Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн бариад байгаагаа ч албаныхан хэлсэн юм.
Ингээд маргааш өглөө нь Зүүнбаян сумыг зорьж, газрын тосны олборлолтын үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсад Хятадын хөрөнгө оруулалттай хоёр компани газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг болох “Доншен газрын тос” компани 2010 оноос олборлолтоо эхлүүлжээ. Тус компани өнгөрсөн хугацаанд Зүүнбаян, Цагаан элсний орд газарт 98 цооногт олборлолт хийж, өдөрт дунджаар 1900 баррель түүхий нефть олборлож байгаа аж.
Цаашид олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна. “Доншен газрын тос” компани БНХАУ-ын Шандун мужийн Шенлигийн газрын тосны удирдах товчоонд харьяалагддаг. 1996 онд Австралийн “Рок Ойл” компаниас тавьсан саналын дагуу Зүүнбаян, Цагаан элсний орд газарт үйл ажиллагаа явуулах эрхийг авсан билээ.
Улмаар Монгол Улсын Газрын тосны газар болон “Рок Ойл” компанитай 2003 оны хоёрдугаар сарын 15-нд “Эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулж, 1997 оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын Газрын тосны газар, АНУ-ын “Нескор Энержи” компанийн хооронд байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г баримтлан үйл ажиллагаа явуулах болсон байна.
“Доншен газрын тос” компани баазын дарга Сүн Юун Чуан
Хөрөнгө оруулагчдад хууль эрх зүй таалагдахгүй байна
Өнөөдрийн нөхцөл байдлын талаар “Доншен газрын тос” компани баазын дарга Сүн Юун Чуан “Бид Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар хамтран ажиллаж байгаа. Монголын Засгийн газарт ашгаа хуваахаас гадна татвар шимтгэлээ өгч байна. Харин хөрөнгө оруулалтаа нөхөх зардал нь хүрэлцэхгүй байдал бий болоод байгаа. Тиймээс толгой компанийн зүгээс хөрөнгө оруулалтаа татах дохио өгсөн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтад таатай орчин бүрдүүлэхийг бид хүсч байна. Хэрвээ хууль эрх зүй сайжрахгүй бол манай хөрөнгө оруулалтын хэмжээ багасна. Ингэснээр хоёр талын ашиг буурах, ажиллах хүчний тоо буурах зэрэг маш олон асуудал гарч ирнэ” гэдгийг хэлсэн юм.
Газрын тосны газар, “Доншен газрын тос” компанийн мэргэжилтнүүдийн мэдээллээр 2009 он гэхэд Зүүнбаян дахь хайгуулын ажил дуусч, 2010 оноос олборлолтын ажлаа эрчимжүүлсэн байна. Энэ хугацаанд 2010 онд хамгийн их буюу 80.2 мянган тонныг олборлож байжээ. Харин 2011, 2012 онд 75.3 мянган тонныг олборлосон байна. 2003 оноос хойш Зүүнбаянгийн ордоос нийт гурван сая орчим газрын тос олборложээ.
Ашиглалтын 239.3 га газартай. Үүний ихэнх талбай нь Зүүнбаянгийн сумын төвөөс баруун ургаш 4-5 км зайд байрладаг Цагаан элсний ордод бий. Өнөөдрийн байдлаар тус орд газарт 96 цооногоос газрын тос олборлож байгаа аж. Дунджаар 1400 метрийн гүнээс олборлолтоо явуулж байгаа талаар мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа.
Өмнөх жилүүдэд нэг цооногоос хоногт 20 гаруй баррель буюу гурван тонн газрын тос олборлож байсан. Харин энэ жилийн хувьд ундарга багатай нэг цооногоос дунджаар хоногт хоёр тонн тос олборлож байгаа гэв.
Ийнхүү ундарга багассан нь шингэн хагалбарын ажил хийгдээгүйтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл газрын тосны ундаргыг нэмэгдүүлэхийн тулд жил бүр шингэн хагалбарын ажил хийх шаардлагатай байдаг гэнэ. Харин энэ жил хөрөнгө оруулалтын хэмжээ багассанаар энэ ажил хийгдээгүй байна.
Олборлосон тосоо цооног бүрийн хажууд 50-300 м3-ийн саванд хадгалдаг. Саванд хуримтлагдсан тосыг тосны машинаар зөөж тунгаах саванд юүлнэ. Ингэж тунгаах аргаар цэвэршүүлсэн тосоо экспортод гаргадаг байна.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн
Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим өөрчлөгдөхгүй
Ингээд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс энэ салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар дараах зүйлийг тодруулсан юм.
-Газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын мэдээлж буйгаар өнөөдрийн мөрдөгдөж буй Татварын хууль бүтээгдэхүүн хуваах гэрээнд их нөлөөлж байх шиг байна. Ер нь цаашдаа татварын зохицуулалтаа яаж хийх бол?
-Манайд 1991 онд анх Газрын тосны хууль гарсан. Энэ хуулиар 20-иод жил явлаа. Энэ хугацаанд бид цөөнгүй хөрөнгө оруулагчдыг татаж хайгуул судалгааны ажлаа эрчимжүүлсэн. Ингээд олборлолт ч бий боллоо. Ер нь дэлхийн улс орнуудыг харахад олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлж, хайгуул олборлолтын ажлаа зохицуулсны дараа эрх зүйн орчиндоо өөрчлөлт хийж, түүнийгээ сайжруулдаг юм билээ. Тэр л хүрээнд бид эрх зүйн орчноо чамбайруулъя, үүнийгээ дэлхийн жишигт хүргэе гэсэн үүднээс хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд өөрчлөлт хийгдэнэ. Мэдээж аль болох л Монгол Улсдаа илүү ашигтай хуулийн төслийг барьсан.
-Тэгэхээр бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим өөрчлөгдөх үү?
-Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим хэвээрээ байна. Бид нэгэнт олон хөрөнгө оруулагчдыг урьж, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, 10-аад жил явсан. Одоо бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим нь үргэлжилж, зарим нь дуусч байгаа.
Цаашдаа ч шинээр байгуулагдана. Бүтээгдэхүүн хуваах гэрээг дэлхийн олон улс орон хэрэглэдэг. Ерөнхийдөө оновчтой цаг хугацаанд зохицуулсан хувилбар гэрээ байдаг.
-Монголчууд өөрсдөө нефть боловсруулах үйлдвэртэй болох талаар олон жил ярилаа. Нефть боловсруулах үйлдвэр хэдийд бий болох вэ?
-Дарханд байгуулах нефть боловсруулах үйлдвэрийн төсөл одоогоор судалгааны шатандаа явж байна. Японы компани техник, эдийн засгийн үндэслэл хийж байна. Одоогоор техник, эдийн засгийн үндэслэл хараахан дуусаагүй байна. Хэрвээ дуусах бол бид өөрсдийнхөө газрын тосыг боловсруулах боломж бүрдэх юм. Үүнээс гадна боловсруулах үйлдвэр байгуулахаар тав, зургаан ч компани тусгай зөвшөөрөл авсан. Энэ нь хэмжээний хувьд арай бага буюу 50-300 мянган тонныг боловсруулах үйлдвэрүүд юм.
Ер нь нефть боловсруулах үйлдвэр гэдэг нэлээд судалгааны ажил шаарддаг, улс орны томоохон сүлжээ үйлдвэр байдаг учраас их цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Бидний зүгээс аль болох л шахаж ажиллаж байна. Энэ жилдээ багтаагаад техник, эдийн засгийн үндэслэл хийж дуусах байх гэж найдаж байгаа.
-Зөвхөн нефть гэлтгүй шатдаг занар, нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гаргах технологи дэлхий нийтэд бий болсон. Манай улс дээрх түүхий эдээр баялаг. Тиймээс боловсруулах боломж бий гэдгийг зарим хүмүүс хэлдэг?
-Уламжлалт бус шатдаг занар, тостой занар зэргийг боловсруулах технологиуд дэлхий дахинаа гарч ирсэн. Үүн дээр Хойд Америк нэлээд амжилттай ажиллаж байна. Үүнийг бид маш анхааралтай ажиглаж байгаа юм. Манайд одоогийн байдлаа “Жени Ойл” гээд компани орж ирсэн. Эдний зүгээс манайхтай гэрээ байгуулан судалгааны ажил хийж байна. Харин бид “Цаашид энэ технологи нь баталгаажаад амьдралд биеллээ олох үед илүү дэмжиж ажиллая” гэсэн байр суурьтай байгаа. Манай хоёр хөрш шатдаг занараар боловсруулсан зүйл алга.
Харин нүүрсний асуудлаар гадаадын дөрвөн ч том төсөл яригдаад, саяхан УИХ-аас НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрүүд гарсан. Өөрөөр хэлбэл аль болох нүүрсээ ашиглах бусад уламжлалт технологиудыг оруулж ирэх энэ чиглэлээр анхааралтай ажиллана гэсэн байр суурьтай байгаа.
-Монгол орон нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах боломж ер нь байгаа юу?
-Нефтийн бүтээгдэхүүний хараат байсан. Одоо ч бас нефтийн бүтээгдэхүүнээ импортолж авч байна. Гэхдээ ганцхан эх үүсвэр буюу ОХУ-ын ганц компаниас 95 хувиа авдаг байсан үе үндсэндээ ард хоцорсон. Өнгөрсөн жил жил гэхэд бид “Роснефть” компаниас нефтийн бүтээгдэхүүнийхээ 64 хувийг авдаг байсан. Хараат байдлаасаа болж үнийн шахаанд ч ордог байлаа. Харин 2013 он гарсаар бид олон их үүсвэрээс нефтиэ авдаг болсон. ОХУ-ын ганцхан компаниас бус гурав, дөрвөн компаниас авдаг болсон. Мөн Солонгосоос авч байгаа. Дээрээс нь бид өөрсдийн олборлож байгаа нефтиэ БНХАУ-д гаргаад, боловсруулаад авч байна. Үүнийхээ нийлүүлэлтийг улам л нэмнэ. Дөрөвдүгээр сараас эхэлж бид БНХАУ-аас боловсруулсан бүтээгдэхүүнээ татан авалт хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 92-ын зах зээл дээр 25 хувь байна. Цаашлаад 40-50 хувь хүрэх юм. Энэ ондоо багтахгүй ч хавраас энэ тоондоо хүрнэ.
-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны төрийн бус байгууллагуудын дарамт их ирдэг. Тодруулбал шаардлагагүй зүйл дээр төрийн бус байгууллагуудын оролцоо их байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл Газрын тосны газарт төрийн бус байгууллагуудын оролцоо ямар байна вэ?
-Хатуу ашигт малтмалын салбараас газрын тосны салбар арай өөр. Байгаль орчинд нөлөө үзүүлж байгаа байдлаасаа ч арай өөр байдаг. Газрын тосны газраас жил бүр аймгуудад буюу хайгуул судалгааны ажил хийж байгаа олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аймгууддаа орон нутгийн уулзалт гэж зохион байгуулдаг. Энэ уулзалтаараа жаргал, зовлонгоо ярилцдаг. Энэ уулзалт дээр иргэний нийгмийн төлөөллийн байгууллагуудыг, ялангуяа байгаль экологийн чиглэлээр асуудлууд босгож тавьдаг байгууллагуудыг идэвхтэй оролцуулдаг.
Бид ерөнхийдөө маш сайн ойлголцож ажиллаж байгаа гэж боддог шүү. Саяхан “Петро Чайна дачин тамсаг” дээр байгаль экологийн асуудал гарсан. Ингээд холбогдох шүүхийн шийдвэр гараад нэг тэрбум 300 сая төгрөгийн торгууль төлсөн. Энэ мөнгө нь Матад суманд төлөгдсөн байгаа. Матад сумынхан үүнийгээ байгалийн нөхөн төлбөртөө ашиглах ёстой. Энэ ажлаа ойрын үед зохион байгуулах биз ээ.
Газрын тосны салбар шинэ зүйл биш
Монгол Улсад 1940-өөд оны сүүлээр нутгийн хүмүүс тостой чулуу олж, дарга нараараа дамжуулан Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд үзүүлснээр Монгол Улсад газрын тос байх магадлалтай юм гэдгийг тогтоож байжээ. Ингээд манай улсын геологичид, ОХУ-ын геологичидтой хамтран Дорноговь аймгийн Зүүнбаянд газрын тосны орд илрүүлсэн байдаг. Ингээд тухайн үед газрын тос олборлохын зэрэгцээ нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан аж. Харин 1950-иад онд ОХУ-ын Сибирьт нөөц ихтэй хэд хэдэн газрын тосны орд илэрсэн учраас манай Зүүнбаян дахь газрын тосны үйлдвэрлэл, олборлолтыг зогсоожээ.
Үүнээс хойш 1950-1990 он хүртэл Монгол Улсад газрын тосны олборлолт хийгдээгүй байна. Харин 1990 онд Английн геологичид манай улсад ерөнхий судалгаа явуулж, хэд хэдэн магадлалтай талбайг тогтоосон аж. Үүний нэг нь Дорнод аймгийн Тамсагийн орд. Одоо тус ордоос нийт экспортолж буй газрын тосны 90, Зүүнбаянгийн ордоос 10 хувийг нь олборлож байгаа юм байна.
| https://ikon.mn/n/10j |
10j0 | Цэвэрлэх байгууламжийн тунгаагуур эвдэрснээс нийслэлд өмхий үнэр тархжээ | А.Үлэмж, iKon.mn | 05/19/2017 11:33:00 |
Сүүлийн үед Нийслэлийн гудамжаар бохирын эвгүй үнэр газар авч, өрөө тасалгаанд хүртэл үнэртэх болсон.
Энэ үнэр яг хаанаас гарах болсныг Нийслэлийн Хот тохижилтын ажилтнаас тодруулахад "Цэвэрлэх байгууламжийн тунгаагуур 7 хоногийн өмнө эвдэрсэн.
Засварын ажил хийгдэж байгаа. Маргааш гэхэд засварын ажил дуусч ашиглалтад орно. Ингэснээр үнэр арилах байх" гэлээ.
Харин энэ талаар Ус сувгийн Удирдах газрын Цэвэрлэх байгууламжийн даргаас тодруулахад "Хотын төвөөр юу үнэртээд байгааг мэдэхгүй байна. Манай байгууллагын орчимд эвгүй үнэр байнга үнэртдэг" гэв. | https://ikon.mn/n/10j0 |
10j1 | ЖАГСААЛТ: Маргааш томоохон 19 зах, худалдааны төв АМАРНА | А.Төгөлдөр, iKon.mn | 05/19/2017 11:25:00 |
“Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш болно.
Энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амрах юм байна. Ингэхдээ тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Нарантуул зах амрах өдрөө буюу Мягмар гарагт ажиллана.
АМРАХ ХУВААРЬ:
№
Худалдаа, үйлчилгээний төвийн нэр
Аж ахуйн нэгжийн
нэр
Байршил
Чингэлтэй дүүрэг
1
“Бөмбөгөр-1” худалдааны төв
“Эрдэнэбулган” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК
Чингэлтэй дүүрэг,
2 дугаар хороо
2
“Бөмбөгөр-2”, “Содон” худалдааны төв
“Эрдэнэбулган” ХХК
Чингэлтэй дүүрэг,
2 дугаар хороо
3
“Алтжин бөмбөгөр” худалдааны төв
“Алтжин санаа” ХХК
Чингэлтэй дүүрэг,
2 дугаар хороо
4
“Шонхор зах”
“Хүчит шонхор” ХХК
Чингэлтэй дүүрэг,
11 дүгээр хороо
5
“Нарантуул-2” худалдааны төв
“Анко” ХХК
Чингэлтэй дүүрэг,
12 дугаар хороо
Баянзүрх дүүрэг
6
“И март” худалдааны төв
“Скай хайпермаркет” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
7
“Нарантуул” худалдааны төв
“Нарантуул трейд” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
8
“Дүнжингарав” худалдааны төв
“Дүнжингарав” ХХК
Баянзүрх дүүрэг,
26 дугаар хороо
9
“Өгөөмөр” техникийн зах
“Собу” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
10
“Сандэй плаза” худалдааны төв
“Сандэй плаза” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
11
Шөнийн зах
“Нармон” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
12
“Баянзүрх” худалдааны төв
“Хан талст” ХХК
Баянзүрх дүүрэг,
6 дугаар хороо
13
“Баянзүрх” худалдааны төв-2
“Маркет плейс менежмент” ХХК
Баянзүрх дүүрэг,
6 дугаар хороо
Сүхбаатар дүүрэг
14
100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр
-
Сүхбаатар дүүрэг, 10, 11 дүгээр хороо
15
“Меркури” худалдааны төв
“Гурван эвтэн” ХХК
Сүхбаатар дүүрэг ,
3 дугаар хороо
Баянгол дүүрэг
16
“Барс” худалдааны төв
“Барс импекс” ХХК
Баянгол дүүрэг,
3 дугаар хороо
17
“Хар хорин” худалдааны төв
“Хар хорин хүрээ трейд” ХХК
Баянгол дүүрэг,
20 дугаар хороо
18
“Барс-2” худалдааны төв
“MBC групп” ХХК
Баянгол дүүрэг,
20 дугаар хороо
Хан-Уул дүүрэг
19
“Мишээл экспо” худалдааны төв
“Мишээл групп” ХХК
Хан-Уул дүүрэг,
2 дугаар хороо
| https://ikon.mn/n/10j1 |
10j2 | Ипотек саадгүй хэрэгжихэд сар бүр 60 орчим тэрбум төгрөгийн САНХҮҮЖИЛТ шаардлагатай | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/19/2017 12:12:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Иргэдийн дунд хамгийн эрэлттэй орон сууцны 8 хувийн зээл буюу ипотекийн зээлийн асуудлаар өнөөдөр Монголбанкинд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Ипотекийн хэрэгжиж эхэлснээс хойш нийт дөрвөн их наяд төгрөгийн зээлийг 90 мянга гаруй зээлдэгчид олгожээ. Гэвч хөтөлбөрийн санхүүжилт багассаны улмаас зээл хүлээгдэж, хүртээмж нь буурсан зэрэг асуудлууд тулгараад байна.
"ипотекийн зээлийг Засгийн газар санхүүжүүлж, үргэлжлүүлэх нь зөв"
Гэрэл зургийг MPA.mn
Ипотекийн санхүүжилтийн асуудлаар Монголбанкны баримталж буй бодлогын талаар Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Ипотекийн санхүүжилтэд тулгараад буй ямар асуудал байна вэ. Ямар зохицуулалтууд шаардагдаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн зээлийн санхүүжилт тогтвортой явж ирсэн нь Монголбанк дийлэнхийг нь санхүүжүүлж ирсэнтэй холбоотой.
Өнөөдрийг хүртэл дөрвөн их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлсний гурван их наяд нь Монголбанкны эх үүсвэр байсан бол нэг их наядыг арилжааны банкууд гаргасан.
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх сонирхол Засгийн газарт байгаа. Монголбанкны зүгээс ипотекийн зээлийг Засгийн газар санхүүжүүлж, үргэлжлүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Учир нь орон сууцны санхүүжилт бол олон нийтийг хамарсан, ард түмний амжиргааг дээшлүүлэхтэй холбоотой. Монголбанкнаас явуулдаг мөнгөний бодлоготой энэ асуудал нийцдэггүй.
Хоёрдугаарт ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанкыг орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрт манлайлан оролцох нь зайлшгүй зүйл биш гэж зөвлөж байгаа. Тиймээс бид 2018 оноос эхлээд ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрөөс гарах болзол хүлээж авсан.
-Банкууд 8 хувийн зээл олгохгүй байгаа гэсэн гомдол, шүүмжлэл иргэдийн зүгээс ирдэг. Энэ ямар учиртай вэ?
-2017 оны хувьд Монголбанк ипотекийн зээлийн төлбөрийг эргэж санхүүжилт хэлбэрээр гаргаж байгаа. Энэ 2018 оноос зогсоод цаашид улсын төсвөөс санхүүжилт нь хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Мэдээж одоо өгч буй сар бүрийн 25 тэрбум төгрөг хангалттай санхүүжилт биш. Өмнөх дөрвөн жилийн туршлагаас харвал сардаа 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байж зээл хэвийн, дараалалгүй үргэлжилнэ.
Одоогийн 25 тэрбум төгрөг үүний тал хувьд нь ч хүрэхгүй учраас эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь ойлгомжтой. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлаар Монголбанк, Сангийн яам, Барилга, Хот байгуулалтын яамтай ярьж байна. Удахгүй шийдэл гарч ирэх байх.
"Барилгын компаниудтай ярилцлага хийгээд үзэхэд цаашид үнэ бууруулах боломж хэцүү байна"
“Тэнхлэг зууч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Должинсүрэнгээс орон сууцны зах зээлийн сүүлийн үеийн мэдээллийг авлаа.
-Орон сууцны зах зээлийн үнэ, төлөв ямар байгаа вэ?
-Нийлүүлэлт ихтэй, эрэлт багатай байгаа. Эрэлт байгаа боловч зээлийн санхүүжилт дээр хүлээлт үүсээд байна.
Дөрөвдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ 1 м.кв нь 2 сая 30 мянган төгрөг, хуучин орон сууц буюу 2000 оноос өмнө баригдсан бол 1 м.кв нь 1 сая 760 мянган төгрөг байна.
Орон сууцны үнийн индекс 1.01 буюу 2013 оны нэгдүгээр сарын байдлаарх суурь үе дээрээ очсон.
-Компаниуд орон сууцны үнээ буулгах боломж байгаа болов уу?
-Барилгын үнийн өөрчлөлт сүүлийн саруудад харьцангуй тогтвортой болчихсон байна. Барилгын компаниудтай ярилцлага хийгээд үзэхэд цаашид үнэ бууруулах боломж хэцүү байна гэж байгаа.
Ханшийн савалгаанд өртсөн, материалын өртөг өндөр, борлуулалт удааширсантай холбоотой зээлийн хүү, үйл ажиллагааны зардал өссөн зэрэг шалтгаанууд үүнд нөлөөлж байна.
-Ипотекийн зээл цаашид тогтвортой үргэлжлэх боломж бий юу. Ямар асуудлууд байгаа вэ?
-Бодлого хэрэгжүүлэлтийн зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Гол нь санхүүжилтийн хүртээмжийн асуудал үүсээд байна.
Өмнөх жилүүдэд сард багадаа 40-90 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгддэг байсан бол одоо 20-30 тэрбум байгаа нь өмнөх олгож байсан зээлийнхээ гуравны нэгтэй тэнцэж байгаа юм. Энэ хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал цаашид чухал болно.
Монголын Ипотекийн Корпорациас өгч буй мэдээллээр гаргах бондын хэмжээ нь нэлээн багасч байгаа юм байна. Тэгэхээр санхүүжилт нэмэгдэх хандлага аль ч эх үүсвэрээс харагдахгүй байна.
| https://ikon.mn/n/10j2 |
10j3 | "29 дүгээр сургуульд сурч байгаадаа маш их баяртай байдаг" | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/19/2017 12:36:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Сонгсолын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр тус сургууль дээр болж байна.
Тус үйл ажиллагааны гол зорилго нь багш, сурагчдын амжилт бүтээл, авьяас чадварыг эцэг эх олон нийтэд сурталчлан таниулах, эцэг эх олон нийтийн оролцоог хангах, хамтран ажиллах, идэвх санаачлагыг нь мэдүүлэхэд оршиж байгаа аж.
М.Сарантуяа: Багш нарын дохионы хэлийг чадваржуулж, хичээлийн чанараа сайжруулахад анхаарч байна
Гэрэл зургийг mpa.mn
СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал, дохионы хэлний багш М.Сарантуяа “Манай сургуулийн сургалтад аман болон бичгийн яриа голлож, дохионы хэл туслах хэрэглэгдэхүүн болж байсан. Харин цаашдын үйл ажиллагааны гол зорилго багш нарын дохионы хэлийг сайжруулах.
Энэ тал дээр багш нар маань дохионы хэлний сургалтуудад сууж байна. Тухайлбал, саяхан Япон улсаас мэргэжилтнүүд ирж манай сургууль дээр дохионы хэлний сургалт явуулсан.
Манай сургуулийн нийт 320 хүүхдийн авч үзвэл одоогийн байдлаар 226 хүүхэд нь сонсголын бэрхшээлтэй. 49 хүүхэд нь сул сонсголтой.
Тэгэхээр ийм онцлогтой хүүхдүүд байгаа учраас сургалтын явцыг бүхэлд нь дохионы хэлээр гэхгүйгээр сул сонсголтой хүүхэдтэй ангид аман, бичгийн хэлбэрээр, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ангид багш нарын дохионы хэлийг чадваржуулж, хичээлийн чанараа сайжруулахад анхаарч байна” хэмээн тайлбарлалаа.
Мөн 29 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөрт тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байгаа. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд 1998 оноос өмнө бэлтгэл анги хичээллэдэг байжээ.
Энэ хичээлийн жилээс эхлэн Сургуулийн Өмнөх Боловсролд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах нь бага байдаг учраас хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдийг бэлтгэл ангид нэг жил сургаснаар Ерөнхий Боловсролын Сургуулийн хичээлийг үзэх боломж бүрдэнэ гэж үзэж бэлтгэл ангитай болохоор Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд материалаа өгсөн талаар тэрбээр ярьж байлаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр хүүхдүүд сурч мэдсэн зүйлсээ гэр бүл, багш нартаа дэлгэн танилцуулахаас гадна дотуур байрны сурагчдын үдийн хоол, үдийн цайны амталгаа, согог зүйч багш нарын зөвлөгөө, хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолт болон спорт үзүүлбэрүүд болох юм байна.
"Энэ сургуульд суралцаж байгаадаа маш их баяртай байна"
Гэрэл зургийг mpa.mn
СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн X ангийн сурагч Отгонгэрэл “Би 29 дүгээр сургуулийн X ангид сурдаг. Архангай аймгаас ирсэн. Энэ сургуульд суралцаж байгаадаа маш их баяртай байна.
Өнөөдөр манай сургуулийн Нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Манай нээлттэй хаалганы өдөрлөгийг олон хүн ирж үзэж байгаад баяртай байна. Дотуур байранд амьдраад 10 жил болж байна. Байр маань маш сайхан, тохилог байдаг” гэлээ.
Г.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхжаргал: Өнөөдрийн өдөрлөгт манай эмээ ирнэ
Гэрэл зургийг mpa.mn
СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн IV ангийн сурагч Г.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхжаргал хоёр ихэр юм байна. Тэд сул сонсголтой бөгөөд дотуур байранд сууж, суралцаад хоёр жил болж байгаа аж.
“Бид Зүүнсалаагаас ирсэн. 29 дүгээр сургуулийн 4б ангид сурдаг. 11 настай. Дотуур байранд амьдрах гоё байдаг. Аав ээжийгээ санадаггүй. Дотуур байранд цуйван, печень, цай, шөлтэй хоол, бууз иддэг. Хоолоо сайн иддэг. Өнөөдрийн өдөрлөг дээр манай эмээ ирнэ. Бид онц сурдаг” гэв.
П.Мягмаржав: Хүүхдүүдийн шаардлагыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Гэр бүл хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав “29 дүгээр сургуульд бид хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн саруудад нэлээд эрчимтэй ажиллаж эхэлсэн.
Жишээ нь, хүүхэд хамгааллын бодлоготой болгосон. Ингэснээр хүүхдийн эрхийн зөрчил гарахаас сэргийлж, ажиллана. Мөн энэ байгууллагад ажилладаг бүх ажилчид энэ бодлогыг мөрдөж, хүүхдийн эрхийн зөрчлийг мэдэгдэх, мэдэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах юм.
Ажилтан болгон энэ тал дээр мэдээлэлтэй болоод мөрдөж ажиллаж байна. Ер нь хүүхэд хамгааллын бодлого сургууль бүр дээр байдаг. Энэ сургуульд байсан бодлогыг бид чанаржуулж, ажилтан авахаас эхлээд бүхий л тал дээр баримтлах зарчмыг улам боловсронгуй болгосон.
Хүүхдүүдийн шаардлагыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Төлөвлөгөөний дагуу ажлууд хэр хийгдэж байгаатай өнөөдөр танилцаж байна” хэмээв.
Дээрх төлөвлөгөөнд хүүхэд багшийн хоорондын харилцааг сайжруулах, хүүхдийн сурлагын чанарыг сайжруулах, тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнийг хүрэлцээтэй байх зэрэг ажлуудыг тусгасан байна.
Өдөрлөгийн фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10j3 |
10j4 | "Энэ жилийн гүйлтэд Кени, Өмнөд Солонгос, Япон улсын тамирчин оролцоно" | www.ulaanbaatar.mn | 05/19/2017 12:12:00 |
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Автомашингүй өдөр” энэ Бямба гарагт болно. Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхитэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.
-Нийслэлээс жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт болно. Энэ өдрийг тохиолдуулан “Улаанбаатар Марафон”-ыг зохион байгуулдаг. Марафонд энэ жил хэдэн хүн оролцохоор бүртгүүлсэн бэ?
-Зам тээврийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг жил бүр зохион байгуулдаг.
Тиймээс энэ өдөр иргэдийн нийтийн биеийн тамираар хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг энэ сарын 20–нд буюу бямба гаригт 30 гаруй мянган гүйгчдийг хамруулан зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Энэ жилийн марафоны онцлог нь юу вэ?
-Ер нь “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой. Иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвхи санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын иргэдийг хамруулж зохион байгуулж байна.
Энэ жилийн гүйлтэд Кени, Өмнөд Солонгос, Япон улсын хоёр тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор бүртгүүлсэн.
Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц зэрэг орны Элчин сайдын яамны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцоно. Үүнээс гадна урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжилнэ.
-Бямба гаригт нийслэлийн аль хэсгээр зам хаах вэ. Мөн марафонтой холбоотой албан ёсны мэдээллийг хаанаас авах боломжтой бол?
-Энэ өдөр өглөө 08:00 цагаас 18:00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийнэ. Ерөнхийдөө Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш хэсэг зэрэг нийслэлийн төв хэсгийн бүх замыг хаана.
Тиймээс “Нарантуул”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Баянзүрх”, “Хархорин”, “Меркури”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм.
"Улаанбаатар-Марафон" олон улсын гүйлтийг зохион байгуулах тухай зар сурталчилгаа, заавар, журам, мэдээ мэдээллийг www.ub-marathon.ub.gov.mn, www.sport.ub.gov.mn сайт, "Ub-Marathon" Public group, Community page-ээс хүлээн авах боломжтой.
Иргэд та бүхнийг “Автомашингүй өдөр”-өөр идэвхитэй байж, нийслэлийн үйл ажиллагаандаа оролцохыг уриалж байна.
-Бэлтгэл ажил нь ерөнхийдөө дууссан уу. Ямар байгууллагууд хамтран ажиллаж байгаа вэ?
-Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулж, оролцогчдын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар ажиллаж, хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Гадаад харилцааны яам, Нийслэлийн есөн дүүрэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба зэрэг маш олон байгууллагууд хамтран ажиллаж байна. Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусах шатандаа явж байна. Дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний олимпийн хороо, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, Монголын Оюутны холбоо, Монголын Оюутны спортын холбоо хамтран ажиллаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10j4 |
10j5 | Япон эрчүүдийг үргээдэг эмэгтэй хүний ДОЛООН ЗАН ЧАНАР | Р.Төмөр, ikon.mn | 05/19/2017 12:15:00 |
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд дотно харилцаа үүсэхийн тулд олон нөхцөл боломж бүрдэх ёстой. Гэвч хүн бүхэн төгс биш, хүн бүрийн үнэлэмж өөр тул таарч тохирох хүнээ олох нь маш хэцүү даваа юм.
Саяхан Японы санал асуулгын Минна но Коэ сайт эрчүүдэд “Ямар шинж чанартай эмэгтэйчүүдтэй болзохоос татгалзах вэ?” гэсэн асуулт тавьж, 869 эрэгтэйгээс хариулт авснаа нэгтгэн, хамгийн их давтагдсан долоон хариултыг жагсааж үзүүлжээ.
Эдгээрийг жагсаавал:
7. Эршүүд хэл яриа, дохио зангаатай байх
6. Үргэлж асуудал ярьж, гомдоллодог байх
5. Зөвхөн хайрласан хүндээ анхаарал хандуулж, бусдыг хайхрахгүй байх
4. Хэт өөрийгөө тоож, гүнж мэт зан гаргах
3. Бусдын мууд хэт дурладаг байх
2. Үрэлгэн, санхүүгийн сахилга бат муу байх
1. Ариун цэвэр сахихгүй байх
Эх сурвалж: Japan Today
| https://ikon.mn/n/10j5 |
10j6 | WANNACRYPT0R/WANNACRY хортой кодны халдлагад өртөж болзошгүй Монгол Улсад бүртгэлтэй IP ХАЯГУУД | ikon.mn | 05/19/2017 14:38:00 | Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “WannaCrypt0r” буюу “WannaCry” нэртэй мэдээлэл барьцаалагч “ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв ТББ буюу MNCERT/CC нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд цахим аюулгүй байдлын талаархи мэдлэгийг олон нийтэд түгээх, гишүүн байгууллагууддаа цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, яаралтай тусламж үзүүлэх зорилготой ажиллаж байна.
“WannaCrypt0r” буюу “WannaCry” хорт код тархах эмзэг байдал болж буй “445/SMB” порт нээлттэй IP хаягуудын мэдээллийг интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад харьяалагдаж буй байдлаар нь бүлэглэн харуулав.
Интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь MNCERT/CC-тэй холбогдон бүртгэгдсэн IP хаягуудын мэдээллийг аван хэрэглэгчиддээ энэ талаар мэдэгдэн анхааруулах боломжтой.
№
Интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд
IP хаягийн тоо
BodiSystems Co. Ltd
1
Comtel Ltd
6
Digicom LLC
1
ERDEMNET Mongolian National Research and Education Network
6
Gmobilenet Ltd
1
iTools JSC
6
Kewiko LLC
2
Railcom - Commercial Center,
3
SKY C&C LLC
3
STXCitinet, Leading Internet & VOIP Service Provider, Ulaanbaatar, Mongolia
22
The first E-commerce and TriplePlay Service ISP in Mongolia.
9
Topica LLC, Internet Service Provider,Ulaanbaatar, Mongolia
1
Цахим хуудас: http://www.mncert.org
“Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв” ТББ
“MNCERT/CC” | https://ikon.mn/n/10j6 |
10j7 | Явуулын тоног төхөөрөмжийг гардуулж өглөө | ikon.mn | 05/19/2017 13:05:00 |
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх төслийн нээлт болж явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг аймаг, сум дүүргийн эрүүл мэндийн газрын төлөөлүүдэд гардуулан өглөө.
Халдварт болон халдварт бус өвчнөөс үүдэлтэй эрүүл мэндийн дарамтыг бууруулах үүднээс ДЭМБ-аас орон нутгийн түвшинд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.
Төсөлд ажиллах эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг 05 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулна.
Явуулын эрт илрүүлэгийн баг 06 дугаар сарын 01-ээс орон нутагт ажиллаж, зорилтот хүн амд үйлчлэх юм.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахад бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүн ам, өрхийн бүх гишүүдэд газар дээр нь эрт илрүүлэг болон эрүүл мэндийн бусад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлснээр “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хангаж, ДЭМБ-ын гишүүн орнуудын тодорхойлсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зорилгод хүрэхэд ач холбогдолтой.
Мөн энэхүү төсөл нь Монгол орны онцлог болох алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдэд тусламж үзүүлж байгаа өндөр ач холбогдолтой тул Монгол улсад суугаа элчин сайд нартай уулзаж, хөрөнгө босгох, санхүүжилтийг нэмэгдүүлэх, төслийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулсан.
Өнгөрсөн жил төслийн хүрээнд гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр үзүүлсэн нь зөвхөн Монгол улсын хувьд төдийгүй бусад улс орнуудын хувьд ч өвөрмөц бөгөөд онцлог арга барил байлаа.
Үүний үр дүнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүн амын нийт 14242 иргэдэд эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг \А/|-П холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, ОепеХрег!, хурдавчилсан оношлуур зэрэг тНеаКИ технологийг ашиглан хүргэсэн бол энэ жил бид 10 газрын 49,000 хүнийг хамруулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
| https://ikon.mn/n/10j7 |
10j8 | "Төрийн үйл ажиллагаанд дахин алдаа гаргахгүй байх механизмыг хуульчлах ёстой" | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/29/2017 15:45:00 | Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлах асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш Д.Батболд (LL.M, MPA)-той ярилцлаа.
Төрийн албаны эрх зүйн орчинг сайжруулах нь нэг хуулийн асуудал биш
-Төрийн албаны тухай хуулийн хамрах хүрээ болон ойлголтын талаар яриагаа эхэлье?
-Төр нь улс, нийгмийн амьдралыг хууль тогтоох, түүний биелэлтийг зохион байгуулах, хэрэглэх замаар удирдан жолоодох, зохицуулах, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үүргийг Үндсэн хуулиар иргэнийхээ өмнө хүлээсэн эрх зүйн этгээд юм.
Энэхүү үндсэн үүргийг биелүүлэхийн тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудад хуваагдаж ажиллах бөгөөд эл үүсч тогтсон байгуулал, түүнээс явуулж буй үйл ажиллагааг төрийн алба гэнэ.
Иймд төрийн албаны эрх зүйн орчинг сайжруулна гэдэг нь нэг хуулийн асуудал биш.
Төрийн албаа чанарын шинэ шатанд гаргая гэвэл төрийн албаны хууль тогтоомж буюу төрийн албаны талаар зохицуулалтыг агуулж буй цөөнгүй хуулийг сайжруулах, төрийн албыг сулруулж буй, төрийн албаны хүчин чадал, гүйцэтгэлийг устгаж буй сөрөг үзэглийг хориглон дарна гэсэн үг.
Харин Төрийн албаны тухай хуулийн зохицуулах гол зүйл нь төрийн алба гэх өргөн, олон талт үйл ажиллагааг онцлог байдлаар нь ялган зохицуулахын зэрэгцээ тэдгээрийн төрөл тус бүрийг төрийн албаны нийтлэг ёсонд захируулах, төрийн жинхэнэ алба, түүний албан хаагчдын мэргэшсэн тогтвортой байдлыг хангах, улс төрийн алба, мэргэшсэн албаны үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах эрх зүйн орчин тогтоох ёстой.
Төрийн улс төрийн ба жинхэнэ албаны нэгдмэл байдал монгол төрийн удирдлага болж улс, нийгмээ удирдан жолоодох хүч болдог.
-Төрийн албаны тухай шинэ хуульд төрийн албан хаагчдад тооцох хариуцлагыг яаж тусгаж өгсөн байна? Өмнөх хуульд ямар байсан юм бэ?
-Төрийн албаны хүрээн дэхь хариуцлага бол зөвхөн зөрчил гаргасан тохиолдолд шийтгэл хүлээлгэх төдий агуулга, хэмжээтэй ойлголт биш. Засаг төр, түүний албан хаагчид хууль ёсоор бүрэлдэн тогтмогц тэдэнд үүрэг хариуцлага нь хамт үүсч тэдэнтэй байнга нэгдмэл оршдог.
Хэн нэгэн хүн төрийн албан хаагч болмогц үүрэг хариуцлага үүрч ажиллах, түүнийг хангахын тулд хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллах хувь тавиланд очдог.
Үүнийг хариуцлага үүрэх ёс гэж ойлгож болно. Үүний тулд төрийн албан хаагчид ажиллах баталгаагаар хангагддаг.
Энэ нь зөрчлийн улмаас үүсч буй шийтгэлээс өргөн хүрээтэй боловч түүнийг хүлээлгэх эх үндэс нь болж байдаг.
Иймд таны тавьсан асуудтанд энэ хоёр ойлголтын талаас нь хандах учиртай.
Төр, төрийн албан хаагч хүлээсэн үүрэг хариуцлагаа үүрч ажиллаж чадаж байна уу үгүй юу?, эсвэл цалгардуулж байна уу?, эсвэл бүр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өргөсөн тангарагаасаа буцаж, төр түмнээсээ нүүр буруулан хувирсан уу гэдгийг хянах, үнэлэх, тогтоох механизм байх учиртай.
Энэ механизмыг гадаад, дотоод гэж 2 хувааж болно. Гадаад гэдэг нь тухайн төрийн байгууллагынхаа гадна талд орших хяналт юм.
Жишээлбэл: Иргэний нийгмийн буюу иргэд, тэдгээрийн нэгдлийн хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагын хяналт, шүүх эрх мэдлийн буюу эрүү, иргэн, захиргаа, Үндсэн хуулийн цэц гэх мэт бүх төрлийн шүүхийн хяналт, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх хяналт, төрийн бусад байгууллагын хяналт гэх мэт.
Жишээлбэл, Улсын Их Хуралд тавих Ерөнхийлөгчийн хяналт, Засгийн газарт тавих Улсын Их Хурлын хяналт гэх мэт ямар нэг байдлаар гаднаас тухайн байгууллагад чиглэсэн хяналт юм.
Дотоод хяналт гэдэг нь байгууллагын удирдлагаас албан хаагчдынхаа үйл ажиллагаанд буюу үүрэг хариуцлагаа хэр зэрэг ханган биелүүлж ажиллаж байна вэ гэдгийг тогтоох процесс юм.
Жишээ нь: Гаалийн Ерөнхий Газраас Монгол Улсын хил дээр байгаа гаалийн байцаагчиддаа хяналт хийх, өөрийн төв аппаратад байгаа ажилчдаа хяналт тавих, үйл ажиллагааг нь үнэлэх мөн өөрийн үйл ажиллагаандаа хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх гэх мэт өөрөөсөө буюу удирдах дээд байгууллагаас доод албан тушаалтандаа тавих хяналт юм.
Эдгээр хяналт үнэлгээний механизм, систем ажиллаж байж төрийн хариуцлагатай байдал бэхжиж тогтоно.
Таны асуусан асуултын дараагийн агуулга бол зөрчил гаргаж хариуцлага алдвал хүлээлгэх шийтгэлийг Төрийн албаны хуулийн хүрээнд тодруулж өгөөч гэсэн билээ. Уг асуудлыг одоогийн үйлчилж байгаа хуульд “захиргааны санаачлагаар төрийн албан тушаалаас бууруулах”, “төрийн албанаас хасах”, “сахилгын шийтгэл ногдуулах” гэсэн 3 категороор тодорхойлсон.
Энэ нь төсөлд зарчмын өөрчлөлтгүй дахин тусаж яваа. Үнэлгээний механизмууд нэмж орж ирсэн байна лээ.
Гэхдээ тэр нь агуулгын хувьд өмнө нь манай төрийн албаны практикт байсан зүйл.
Ажлын байран дахь функц хэвээр бол ажлаас халах ёсгүй
-Тэгвэл төрийн албан хаагчдад тавигдах шаардлага хэрхэн туссан байна вэ?
-Одоо үйлчилж байгаа тухайн хуульд төрийн албан хаагчид тавих ерөнхий шаардлагыг 10 дугаар зүйлд ”...мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж тодорхойлсон байдаг. Харин төсөлд:
Монгол Улсын иргэн байх
Дээд боловсролтой байх
Эрүүгийн хуульд заасан онц хүнд болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дууссан байх
Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх” гэж заажээ.
Эндээс төсөл нь хуулиасаа арай илүү өргөн бас тодорхой болсон шинжтэй байна.
Энэ нь дээд боловсролын дипломтой эсэх нь эргэлзээтэй, сэтгэцийн хувьд эрүүл эсэх нь тодорхойгүй хүн төрийн өндөр болон удирдах албан тушаалд томилогдох явдал гарсантай холбоотой болов уу.
Гэхдээ орон нутгийн түвшинд дээд боловсролгүй хүн нийтийн секторт ажиллахыг зөвшөөрч болно.
Төрийн захиргааны албан тушаалд томилогдох иргэнд тавигдах нийтлэг шаардлагыг төсөлд тусгасан байгаа.
Үүнээс гадна тухайн албан тушаал бүрд нь тохирсон тусгай шаардлага тогтоож болохоор төслөө боловсруулсан байна.
Гэхдээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар уг асуудлыг шийдвэрлүүлэхээр заасан нь эргэлзээтэй юм.
Уг асуудлыг тухайн асуудлаар мэргэшсэн удирдлага (Жишээлбэл төрийн нарийн бичгийн дарга нар) нь Төрийн албаны зөвлөлтэйгээ хамтран тодорхойлж байвал илүү зүйд нийцнэ гэж үзэж байна.
-Мэргэжлийн тогтвортой төрийн алба бүрдүүлэх талаар их ярих юм. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Төрийн албыг тогтвортой байлгах гэдэг бол Төрийн албаны тухай хуулийн тэргүүн зорилтын нэг байх ёстой. Сонгууль болдог, Улсын Их Хурал, Засгийн газар шинэчлэгддэг.
УИХ-аас суурь шийдвэр нь гарч, түүнийг дагасан шийдвэрлэх тогтоолууд Засгийн газраас батлагдаж яам, агентлаг, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоодог.
Ингээд бүтэц, орон тоо шинэчлэгдсэн гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчдыг халж солих компанит ажил бүх түвшиндээ ямар нэг хэмжээнд явагддаг.
Тухайн хүний ажлын байранд тодорхойлогдсон функц нь хэвээр хадгалагдаж байвал ажлаас нь халах ёсгүй.
Гэтэл халаад байдаг.Түүнээс шалтгаалж цалин хөлсний давхар зардал гарах, эцэс төгсгөлгүй маргаан дөрвөн жилийн давтамжтайгаар өрнөх зэрэг сөрөг үр дагавар гарч байна.
Энэ нь улс төрийн намын үйл ажиллагаатай холбоотой.
Сонгуулийн өмнө болон сонгуулийн үеэр үүссэн улс төрийн харилцаанд оролцогчдын нэгдэлээс эх үндэстэй төрийн албанд орж ажиллах хүсэл зорилготой хүмүүсийн том давалгаа нийгэмд үүсч бий болдог.
Тэд сонгуулийн дараа тогтвортой байх ёстой төрийн албыг дээр дурьдсан замаар эзлэн авах ажиллагаа зохиодог.
Энэ том давалгаанд (цунами мэт) төрийн жинхэнэ алба цохигддон хохирч үлддэг.
Тэгэхээр энэ зүй бус давалгааг зогсоохгүйгээр төрийн алба тогтвортой болж чадахгүй.
Алдаагаа давтдаг төр бүү хэл, хувь хүн байхыг зөвтгөх аргагүй
-Төрийн албаны шинэ хуульд тусгагдаагүй юм уу нэмэх шаардлагатай хуулийн заалт байна уу?
-Энэ талаар нарийн боловсруулж бэлдсэн зүйл байхгүй ч дор дурдсан зүйл байж болно.
Ямар нэгэн ажлын талаар төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн албан хаагч хоёрын санал зөрчилдвөл хэнийхээр нь шийдэх вэ?
Улс төрийн албанынхан зарчмын бус зүйл санал болговол яах вэ?
Төрийн жинхэнэ албаныхан нь хэтэрхий хөшүүн хойрго хандлага баримтлавал хэрхэх вэ гэх мэт асуудлыг Төрийн албаны хуулиар шийдэж өгөх ёстой.
Засгийн газрын хуралдааны журамд Засгийн газрын тогтоол батлахад хоёр сайдын санал зөрөлдвөл Хэрэг эрхлэх газрын буюу мэргэжлийн албаны саналаар шийднэ гэсэн заалт байдаг шиг санагдаж байна.
Энэ мэт хүлээн авч болохуйц зохицуулалтыг Засгийн газрын тогтоолд биш, хуульд оруулж нийтээр дагж мөрдөх нь зүйтэй юм.
Төрийн алба нь үндсэндээ 2 төрөлд хуваагддаг
Төрийн мэргэшсэн буюу жинхэнэ алба, шинэчлэн сэлгэгддэг алба буюу улс төрийн алба. Энэ хоёр албаны зохицол нийцлийг төрийн алба гэж ойлгож болно.
Энэ хоёр албаны зохицлыг яаж бий болгох вэ? үр ашигтай ажиллах нөхцөлийг нь яаж хангах вэ?, гарсан ажлын үр дүнгээ хэрхэн хамгаалах вэ гэдгийг хуулиар тогтоомоор байна.
Төрийн үйл ажиллагааны үр дүнд гарсан аливаа алдаа дутагдал, завхарлыг дахин гаргахгүй байх механизмыг хуульчлах ёстой.
Алдаагаа давтдаг төр бүү хэл, хувь хүн байхыг зөвтгөх аргагүй.
-Тогтвортой төрийн алба бүрдүүлэх тал дээр дэлхий нийт яаж анхаардаг юм бол?
-Германы захиргааны эрх зүйн эрдэмтэн Хайрбех гэдэг хүн 2016 оны өвөл Монгол Улсад ирээд бидэнтэй уулзсан.
Би тэр хүнээс “Манай улсад төрийн мэргэшсэн алба тогтворгүй байгаа, үүнийг хэрхэн гэтэлгэх вэ” гэсэн асуулт асуусан, тэрээр уг асуултанд “Германд төрийн жинхэнэ албан хаагчаа ямар нам сонгуульд ялсанаас шалтгаалж сольдоггүй, яагаад гэвэл тухайн хүнийг захиргааны акт гарган халах эрх удирдлагад нь байдаггүй.Төрийн жинхэнэ албанд насан туршдаа томилогддог гэсэн үг. Харин хөдөлмөрийн хариуцлага алдсаныхаа төлөө л халагдаж болно” гэсэн утгатай хариулт өгч байсан.
Төрийн жинхэнэ албанд насан туршдаа томилогддог гэсэн үг.
Харин хөдөлмөрийн хариуцлага алдсаныхаа төлөө л халагдаж болно” гэсэн утгатай хариулт өгч байсан.
Шүүгчийг хэн нэгэн Ерөнхийлөгч томилдог ч түүнийг шинээр сонгогдсон Ерөнхийлөгч халах эрх байдаггүйтэй адил.
Энэ мэт зохицуулалтыг дэмжин оруулж болох юм.
Түүнчлэн төсвөөс цалин авдаг л бол төрийн албан хаагч гэж ойлгож байгаа нь буруу.
Төрийн албан хаагч бол цэвэр төрийн функцтэйгээ холбоотой зүйл. Энэ байдлаар нь хуульд тусгах хэрэгтэй.
Мөн одоогийн төрийн албаа дотор нь орон нутгийн ба төвийн алба гэж 2 хуваан үзэх шаардлагатай.
Эдгээр нь зарчмын шинэлэг хандлага тул эхлээд таниулах, ач холбогдлыг нь тайлбарлах явдал чухал байна.
Учир нь нийгэм маань энэ мэт зүйлд аль ч түвшиндээ бэлэн биш байгаа болов уу.
-Ярилцсанд баярлалаа. | https://ikon.mn/n/10j8 |
10j9 | Н.Номтойбаяр: Эмч, багш нар цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/19/2017 13:49:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 300 хоногийн хугацаанд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас хийсэн ажлын товч тайлангаа өнөөдөр танилцууллаа.
91,373 эмч, багш цалингийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломж бүрдсэн
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр " Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилд 21-23 хувийн хүүтэй авдаг.
Иймд ХНХЯ, Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар Хаан банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Ингэснээр эмч багш нар цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо.
91,373 эмч, багш цалингийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр шимтгэлийн хураамжгүй авах боломж бүрдсэн.
Зээл хүсэгч нь:
Нийгмийн даатгалын шимтгэлийг таваас доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх,
Зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх,
Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар олгоно.
Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд "Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяныг зохион байгууллаа.
Шалгалтаар 937 тэтгэвэр авагчид 881.9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон байна.
Мөн 810 тэтгэвэр авагчид 291.9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1,747 тэтгэвэр авагчидтай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.
"Насны хишиг"-ийг ирэх зургаадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө
Үндэсний их баяр наадмаар олгох "Насны хишиг"-ийг ирэх зургаадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө.
2017 онд "Насны хишиг" олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.
25.8 мянган өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.
2016 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс хойш элэгний С вирусын эмийг худалдан авсан даатгуулагчийн эмийн зардлын хөнгөлөлтийн хэмжээгээр нөхөн олгох шийдвэр гарсан.
Тогтоолын хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар авч үзвэл Монос Улаанбаатар ХХК, Монгол эм импекс ХК, Ази Фарм ХК, Омбол ХХК-уудын 17,746 хайрцаг эмийн үнийн хөнгөлөлтөнд 9,070 даатгуулагчдад 3.7 тэрбум төгрөгийг олгоод байна" гэлээ. | https://ikon.mn/n/10j9 |
10ja | ФОТО: III төв эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө | Г.Мөрөн, iKon.mn | 05/19/2017 14:12:00 |
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө.
Автомашиныг Япон улсад үйлдвэрлэж, тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ.
Тухайлбал, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагаа хянах төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлийг суурилуулсан байна. Энэ нь хүний амьдралын чухал эрхтэн болсон зүрх мэдрэл, амьсгалын замын хүнд өвчтэй, тархинд цус харвасан хүнийг эмнэлгээс эмнэлэг, орон нутгаас нийслэлд зөөвөрлөх явцад бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх боломжоор хангах юм.
Мөн олон хүнд цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг газар дээр нь үзүүлэх, ингэснээр амь нас эрүүл мэндийг нь хамгаалах боломж бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой ажээ.
III төв эмнэлэг жилдээ 10-13 мянган зүрх мэдрэлийн өвчний яаралтай тусламж үзүүлдэг. Гэвч түргэн тусламжийн гуравхан машинтай. Тэдгээр нь дөрвөн ээлжээр 24 цагийн турш нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт түргэн тусламжийн дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлдэг юм байна.
"2007 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй, автомашины элэгдэл их байгаа"
Гэрэл зургийг Mpa.mn
2007 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй, автомашины элэгдэл их байдаг талаар тус эмнэлэгийн дарга Ц.Төмөр-Очир ярьж байв. Түүнчлэн нийт зургаан түргэн тусламжийн машинтай байх ёстой. Өнөөдөр нэг машин нэмж дөрвөн машинтай боллоо.
Дуудлагын автомашины хангалт, хүрэлцээгүй үед ийнхүү түргэн тусламжийн иж бүрэн төхөөрөмжтэй автомашин хандивлаж байгаа нь тус эмнэлгийнхэн болон өвчтөнүүдийн хувьд маш том дэмжлэг боллоо гэдгийг онцлов.
П.Цагаан: Төрийн үйлчилгээ түргэн, түргэн тусламж нь бүр хурдан байх ёстой
Гэрэл зургийг Mpa.mn
П.Цагаан “Би энэ эмнэлэгтэй зовлон, жаргалтай олон зүйлээр холбогдож байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахад шагналыг нь авчирч гардуулж байлаа.
Эдийн засгийн байдал хязгаарлагдмал энэ үед хүн ардад нэн чухал, эрүүл мэндийн тусламж үзүүлдэг Шастины III төв эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн машин дутагдалтай гэдгийг сонссон.
Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд, Японд ашиглаж байсан энэ автомашиныг оруулж ирж хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Та бүхэн олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах болтугай. Төрийн үйлчилгээ түргэн, түргэн тусламж нь бүр хурдан байх ёстой.
Жолооч нартаа хандаж эмнэлгийн машинд зам тавьж өгөх нь бусдын амь насыг аврахад таны оруулах нэмэр гэж ойлгож зам тавьж өгч байгаарай. Эрүүл байна гэдэг хамгийн дээд баян. Монгол хүн бүр эрүүл байгаасай гэж хүсье” гэлээ.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10ja |
10jb | Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв | ikon.mn | 05/19/2017 14:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,4 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд нь шилжүүлэв.
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.
Төсөл санаачлагч илтгэлдээ, 2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулан 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлтээ гаргасан.
Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталсан гэдгийг дурдлаа.
Уг тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг явуулсан.
Санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гаргаж УИХ-д хүргүүлсэн
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12.1-д зааснаар статистикийн байгууллага зөвлөлдөх асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнгийн талаархи дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлсний дагуу уг санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд хүргүүлсэн юм.
Уг зөвлөмжид дурдсанаар иргэд Үндсэн хуульд тодорхой асуудал, чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ.
Иймд цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэдгийг Ж.Мөнхбат сайд танилцуулгадаа онцоллоо.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан.
Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.
Харин Улсын Их Хурлын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 40 орчим хоног үлдээд байгаа.
Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа аж.
Иймээс уг хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтойг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуулийн төслийн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав.
Ард нийтийн санал асуулга товлон зарлах хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөх хуулийн төсөл боловсруулжээ
Гэрэл зургийг mpa.mn
Тэрбээр таницуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд дэмжсэн тул улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд ихээхэн зардал шаардагдах энэхүү арга хэмжээг зардал багатайгаар, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулах шаардлагатай байна.
Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган явуулах нь зүйтэй гэж хууль санаачлагч үзэж Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг дурдлаа.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 40 хоног үлдсэн байгаа тул Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн санал асуулгыг товлон зарлах хугацааг “65-аас доошгүй” гэснийг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулгадаа онцлов.
Төсөл санаачлагчийн илтгэл болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Х.Баделхан, Я.Санжмятав, З.Нарантуяа нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Н.Энхболд нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Ард нийтийн санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа
Гишүүдийн хувьд Ард нийтийн санал асуулгыг 21 хоногийн хугацаанд явуулж, иргэдэд энэ талаархи мэдээллийг бүрэн хүргэж чадах уу, Үндсэн хуульд өөрчлөлт хийх талаар ард түмнээс санал авч, судалгаа хийсэн үү гэдгийг тодруулсан юм.
Түүнчлэн ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган хийх болсон шалтгаан, үндэслэлийг нь илүүтэй сонирхож байлаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариултдаа, “МАН -ын 2016 оны мөрийн хөтөлбөр болон 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт засаглалыг тогтвортой байлгах асуудал тусгагдаж, үүнийг Улсын Их Хурлаас баталсан.
Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтээс санал асуулга явуулж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг хийсэн.
Иргэд маань Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, дэмжсэн байгаа.
Ард нийтийн санал асуулгыг 06 дугаар сарын 05-нд товлон зарлаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль хүртлэх 25 хоногийн хугацаанд бэлтгэл ажил, иргэдийг мэдээллээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцсон.
Ард нийтийн санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Иймд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 30 тэрбум төгрөг хэмнэж, Монгол Улсын Ерөнхийлөгийн сонгуультай хамтатган явуулахаар болсон ” гэж байлаа.
Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| https://ikon.mn/n/10jb |
10jd | Монголбанкны цахим хуудсанд Валют арилжааны цахим талбарын ханшийг зарладаг боллоо | А.Төгөлдөр, iKon.mn | 05/19/2017 14:45:00 |
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлсэн. Тус цахим талбарт идэвхтэй байгаа валют худалдах, худалдан авах саналын ханшийг Монголбанкны цахим хуудасны “Цахим талбарын валютын ханш” хэсэгт байршуулдаг боллоо.
Уг ханш нь цахим талбарт арилжаа хийхэд бэлэн байгаа идэвхтэй саналуудын хамгийн сайн ханш буюу худалдах саналын хувьд хамгийн доод ханш, худалдан авах саналын хувьд хамгийн өндөр ханш юм.
Ийнхүү цахим талбарын ханшийг олон нийтэд шууд мэдээлдэг болсноор валютын зах зээлийн бүх оролцогч нар ханшийн мэдээллийг цаг алдалгүй тэгш хэмтэйгээр авах боломжтой болж байна. Цахим талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, банк бус санхүүгийн байгууллагууд цахим талбарын ханшийн талаар мэдээллийг Монголбанкны цахим хуудаснаас хүлээн авч харилцагч банкаараа дамжуулан тус талбарт саналаа оруулах боломжтой юм.
Харилцагч банкаар дамжуулан захиалга өгөх үйл явц:
Харилцагч тухайн үеийн валют худалдах, худалдан авах ханшийн мэдээллийг Монголбанкны вебсайтаас авч, арилжаа хийх саналын шийдвэрээ гаргана.
Харилцагчаас банктай холбогдон арилжааны саналыг цахим талбарт оруулуулна.
Цахим талбарт байгаа идэвхтэй саналуудаас хоорондоо ханшаараа нийцсэн саналууд нь арилжааны хэлцлийг үүсгэнэ. Банкнаас харилцагчтай холбогдон арилжааны хэлцэл биелэгдсэн талаар мэдэгдэн, арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
Эх сурвалж: Монголбанк | https://ikon.mn/n/10jd |
10je | "5 шар - Ботаник", " Ботаник-Вокзал", "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлд маргааш троллейбус үйлчлэхгүй | ikon.mn | 05/19/2017 14:47:00 |
Маргааш болох “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна.
Энэ өдөр Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбусууд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна.
Нийтийн тээврийн чиглэлд орох өөрчлөлтүүд /Зураг дээр дарж том хэмжээтэйгээр харах боломжтой/
Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн Газар | https://ikon.mn/n/10je |
10jf | Хүндэт донорууд нийтийн тээврээр ҮНЭГҮЙ зорчихоор боллоо | ikon.mn | 05/19/2017 14:53:00 |
Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжин Нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулах нь зүйтэй гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс үзэн энэ асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр өргөн бариад байсан билээ.
Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 5-р сарын 18-ны өдрийн НИТХ-ын 10-р хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дэмжихээр боллоо.
“Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 л түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог.
Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 256 орчим Хүндэт донор байдаг юм байна.
Эх суррвалж: НИТХ дахь АН-ын бүлэг | https://ikon.mn/n/10jf |
10jg | Элчин сайд О.Оч Нидерландын Цог Жавхлант Ванд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа | ikon.mn | 05/19/2017 15:16:00 |
Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Ван Виллэм-Александрт 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Гаага хот дахь Ноордэйнд ордонд болов. Цог Жавхлант Ван Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайд О.Очийг хүлээн авч байгаадаа таатай байгаагаа илэрхийлсэн.
Элчин сайд О.Оч Цог Жавхлант Ванд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжиллаа.
Ёслолын ажиллагааны дараа Цог Жавхлант Вантай хийсэн ганцаарчилсан уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улс Нидерландын Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, усны менежмент, сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг онцлов.
.Цог Жавхлант Ван Виллэм-Александр Элчин сайд О.Оч нь хоёр улсын өнөөгийн ойр дотно харилцааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Элчин сайд О.Оч хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Нидерландын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайд О.Оч нь МОУХДС, Япон Улсын Кюүшү их сургууль төгссөн. Англи, орос, франц хэлтэй.
1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн.
Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газрын Монгол дахь салбарын ажилтан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/10jg |
10jh | Трампын анхны гадаад айлчлал асуудалтай эхэлж байна | Р.Төмөр, ikon.mn | 05/19/2017 15:39:00 |
Израйлийн домогт Масада хэрэм
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу Баасан гарагт анхны гадаад айлчлалаа эхлэх гэж байна. Тэрээр хамгийн эхэнд Саудын Арабт зочлох ба нийтдээ Ойрх Дорнодын дөрвөн орноор ес хоног аялах юм.
Муслимуудыг ялгаварлан гадуурхах үзлээ нуудаггүй Трамп Исламын шашны өлгий болсон Саудын Арабт бүх муслим улс орнуудын удирдагч нартай уулзана. Энэ уулзалтаар ямар үр дүн гарах нь тун сонин байгаа. Учир нь тэр Исламын хэт үзлийн талаар илтгэл тавих ба түүний илтгэлийг муслимуудын визний хоригийн гол архитектор гэгддэг, ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх Стефен Миллер бичжээ.
Тэр бас Израйльд саатахдаа уулын оройд байрлах эртний Масада хэрмэнд зочилж үг хэлэхээр төлөвлөж байсан. АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар энэхүү дурсгалт газарт очихдоо олсон татлагатай дүүжинт замаар хүрч байсан юм. Тухайлбал 2008 онд Жорж Буш, 1998 онд Билл Клинтон ийм замаар зорчиж байв.
Харин Трамп ЮНЕСКО-ийн өвд бүртгэлтэй хэрмэнд нисдэг тэргээр хүрэхийг хүссэн ч түүхэн дурсгал нурах аюултай тул хоригложээ. Гэвч Трамп өмнөх ерөнхийлөгч нарын явсан тээврийн хэрэгслээр зорчихгүй гэсэн тул төлөвлөгөөг өөрчилж Иерусалемийн музейд үг хэлэхээр болсон байна.
Үүнээс гадна тэр Холокостын дурсгалын музей Яд Вашемд ердөө 15 минут зочлох төлөвлөгөө гаргасан нь израйлчуудын анхаарлыг татжээ. Үүдэнд нь үг хэлээд, зочны дэвтэрт гарын үсэх зурахад энэ бол хангалттай хугацаа. Жүүдүүд түүнийг яагаад өөрсдийнх нь хувьд чухал музейг үзэх цаг гаргаагүйг гайхцгааж байна.
Дээрх бүх бэрхшээлүүдээс гадна Дональд Трамп энэхүү айлчлалд явах тун дургүй байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ. Тэр айлчлалыг хэтэрхий урт, тав тухтай орчноосоо хол байхад хэцүү гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс Трампын зөвлөхүүд, туслахууд харь нутагт түүнийг ямар зан ааш гаргах бол гэдгээс ихээхэн айцгааж, айлчлалыг амжилттай дуусаасай хэмээн залбирцгааж байгаа гэнэ.
Эх сурвалж: Mashable
| https://ikon.mn/n/10jh |
10ji | ЦУОШГ: Хөрсөн дээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ | ikon.mn | 05/19/2017 15:41:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Малчид, иргэдийн анхааралд:
19, 20-ны шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, ихэнх нутгаар сэрүүсч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 19-ний 20 цагаас 05 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар сэрүүсч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
22-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус байна.
Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэрч газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Эх сурвалж: ЦУОШГ | https://ikon.mn/n/10ji |
10jj | ЗӨВЛӨГӨӨ: Нярайн шарлалт | ikon.mn | 05/20/2017 10:11:00 |
Эх нялхасын төвийн хүүхдийн сэхээх тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Р.Батсолонго зөвлөж байна.
Эрүүл хүний биед цусны чухал хэсэг болох хүчил төрөгч зөөвөрлөх үүрэгтэй Улаан эс гэж нэрлэдэг эс нь шинээр үүсээд 72 цаг буюу 3 хоногийн турш амьдарч үүргээ гүйцэтгэсний дараа задарч үхдэг. Энэ задралын үр дүнд билирубин хэмээх бодис бий болдог. Энэ бодисыг элэг шүүж цөс болгон хувиргах зэрэг үйл ажиллагаанд хэрэглэдэг.
Шарлалт нь гүйцэт төрсөн нийт хүүхдүүдийн 70 орчим хувьд нь илэрдэг. Тэгвэл дутуу төрсөн хүүхдүүдэд илүү олон тохиолддог байна.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусанд дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй. Үүнээс шалтгаалж уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдэл болдог. Энэ илүүдэл хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг газар шар туяатай болох шинжээр илэрдэг.
Энэ шинжийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Нярайн шарлалтыг хэвийн болон хэвийн бус гэж 2 хуваадаг бөгөөд дээр дурдсан үйл явц нь хэвийн шарлалт үүсэх шинж юм.
Нярайн өсөлт хөгжилт хэвийн асаргаа сувилгаа сайн байвал 14 хоногийн дотор элэг шүүгээд илүүдэл нь алга болмогц шарлалт арилдаг.
Хэвийн шарлалт нь хүүхэд төрсний дараа 2-3 хоногт үүсч эхлээд 14-30 хоногийн дотор арилах ёстой.
Ээж хүүхдийн цусны резус, болон бүлэг тохироогүй байх мөн эхийн хөхний сүүнээс болж хэвийн бус шарлалт гарч ирнэ.
Энэ нь хүүхэд төрснөөс хойшхи эхний 24 цагийн дотор үүсдэгээрээ хэвийн шарлалтаас ялгарна.
Шарлалтыг бууруулахын тулд:
Дааруулахгүй байх хэрэгтэй
Сайн хөхүүлэх хэрэгтэй. Хамгийн сайн цадаж байгаа нярай хамгийн ихдээ 3 цагийн дараа дахин хөхөж, шээж, баасны гаралт хангалттай сайн байх ёстой.
Шарлалт гүнзгийрвэл тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг бөгөөд энэ нь хүүхэд унтаарах, хөхөндөө муу болох, шээс баас ховордох, шарлалт улам ихсэх зэрэг шинж илэрдэг. Зарим туршлагагүй ээж нар хүүхэд унтаж, тайван байна гэж бодсоноос алдаа гаргах нь бий.
Шаардлагатай тохиолдолд эмийн болон шарлага эмчилгээ хийнэ.
Эмийн эмчилгээг тухайн нярайн биеийн байдал, шарлалтын хүнд хөнгөний байдал, биеийн зэргийн харгалзан тун болон уух цагийг эмч бичиж өгнө. Эмч хүүхдийг үнэлж шаардлагатай гэсэн эмчилгээг бичиж өгч байгаа. Зарим ээж нар хагас эмийг нь өгөхгүй байснаас өвчнийг гүнзгийрүүлэн хүндрүүлэх тохиолдол гардаг.
Зарим орны эмч нар хүүхдийн шарлалтын үед эхийн хөхний сүүг сааж ариун саванд хийж савтай 15-20 минут орчим усанд хийж халаагаад хүүхдэд өгч эмчилдэг. Энэ нь шарлалтыг үүсгэгч уургийг задалдаг гэж үздэг байна.
| https://ikon.mn/n/10jj |
10jk | Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төв нээгдлээ | А.Үлэмж, iKon.mn | 05/19/2017 16:35:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулжээ. Тус төвийн нээлт өнөөдөр албан ёсоор боллоо.
Хөгжлийн төвийн дэргэд Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах “Мэдээллийн технологийн төв”, “Бизнес инкубатор төв”, “Сайн дурын төв”, залуучуудын “Сонирхолыг дэмжих төв” (Хобби клуб), чөлөөт цагаараа хуран цуглах боломжтой, тав тухтай орчин бүрдүүлсэн амралтын танхим зэрэг олон талын үйл ажиллагаа явуулах аж.
Мэдээллийн технологийн төв
Залуучуудын Хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх мэдээллийн технологийн сургалтын төв нь БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (КOIСА)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("МКIТ")сургалтын төвтэй хамтран нээгдэж буй аж.
Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Өнөөдөр энэхүү төв нээгдсэнээр мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Ингэснээрээ залуучуудын өрсөлдөх чадвар сайжирна, мөн залуучуудын мэдлэг боловсролд болон мэдээллийн технологид хөдөлмөр эрхлэхэд гарч байгаа бэрхшээлүүд дээр урьдчилсан байдлаар инкубатор төвөөр дамжуулаад туршлагажих боломжтой юм" гэлээ.
Мэдээллийн технологийн сургалтын төв нь Нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна JAVA хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем администратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм байна.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг mkit.mn хуудсаар авах боломжтой.
Бизнес инкубатор төв
“Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэд залуучуудыг бизнесээ эхлүүлэх бүхий л боломжоор ханган дэмжих зорилготой “Бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулж, тэднийг бизнес эрхлэх бодит бололцоогоор хангах орчин бүрдүүлжээ. Энэ төвд дунджаар нэг хүн 2-3 цаг ажиллахад ажлын найман цагаар тооцон үзвэл бид 36 аж ахуйн нэгж, уртасгасан цагаар тооцоход 50 орчим аж ахуйн нэгжийг бүртгэж, дэмжих бололцоотой юм байна.
“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн хаягаар байгууллагаа улсын бүртгэлд бүртгүүлэх, оффисоор хангагдах, компьютерийг үнэ төлбөргүй ашиглах бүрэн боломжтой гэнэ.
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн залуучуудын сайн дурын төв
Сайн дурын ажил эрхлэх сонирхолтой, нийгмийн сайн сайхны төлөө бусдад туслах хүсэлтэй эерэг хандлагатай залуучуудыг Нийслэлийн сайн дурын төвд бүртгэж эхэлжээ.
Тус төвөөр дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө ажилласан залуучуудыг нэгдсэн бүртгэлд хамруулж, ажилласан цагийг баталгаажуулсан албан ёсны тодорхойлолтыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын нэрийн өмнөөс монгол-англи хэл дээр олгох юм.
Ингэснээр залуучууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм.
Одоогийн байдлаар залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 50 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд Нийслэлийн залуучуудын сайн дурын төвтэй холбогдож нийгмийн сайн сайхны төлөө үйлст нэгдэх боломжтой аж.
Залуучуудын чадавхыг сайжруулах, эерэг хандлага төлөвшүүлэх сургалтууд
Залуучуудад эерэг хандлага төлөвшүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөгжүүлэх зорилготой олон төрлийн сургалтын үйл ажиллагаа явуулах юм.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Жэй Си Ай” Лидер салбар байгууллагатай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг зохион байгуулахаар зорин ажиллаж буй. Одоогийн байдлаар сургалтад нийтдээ 4,000 гаруй залуучууд хамрагджээ.
Цаашид залуучуудын хөгжлийг дэмжих олон төрлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах юм байна.
Залуучуудын сонирхлыг дэмжих төв (Хобби клуб)
“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэдэх сонирхлын клубуудын үйл ажиллагаанд нэгдсэнээр олон янзын сонирхол бүхий залуучуудтай танилцаж, харилцан туршлага солилцож хамтран ажиллах, өөрийн сонирхлоо хөгжүүлэх боломж нээгдэх юм. Ойролцоогоор 10-15 сонирхлын клубуудыг цагийн хуваарийн дагуу хүлээн авах бололцоог бүрдүүлжээ.
Тав тухтай орчин бүрдүүлсэн амралтын танхим
Энэ хэсэгт залуучууд чөлөөт цагаараа төрөл бүрийн чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгуулах боломжтой орчныг бүрдүүлж өгчээ. Хүн бүрт нээлттэй, ямар нэг гишүүнчлэл шаардахгүй, үнэ төлбөргүй ашиглах боломжтой юм байна.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10jk |
10jl | ОУВС-гийн хөтөлбөрийг эцэслэн батлахад Оросын тал дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ | ikon.mn | 05/19/2017 16:15:00 |
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Төв Банкны тэргүүн дэд дарга К.В.Юдаеватай өөрийн хүсэлтээр ОХУ-ын Төв Банкинд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцов.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended fund facility” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэж, дээрх хөтөлбөрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр эцэслэн батлахад Оросын тал дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Элчин сайд энэ оны 6 дугаар сард болох хоёр орны Төв банк хоорондын II зөвлөлдөх уулзалтыг амжилттай хэрэгжүүлэхэд тус ЭСЯ-ны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.
ОХУ-ын Төв Банкны тэргүүн дэд дарга К.В.Юдаева “Монгол Улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээр” батлагдснаар хоёр улсын санхүүгийн харилцаа сэргэх, шинэ агуулгаар баяжих нөхцөл бүрдсэнийг тэмдэглээд хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн дэвсгэртийг хэрэглэх асуудлаарх Оросын байр суурийг илэрхийлсэн.
Тэрээр хоёр орны бүс нутгийн банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийлсний зэрэгцээ Монгол Улсын банкны салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, туршлага хуваалцах арга хэмжээг зохион байгуулах боломжийг судалж үзэхийг хүсэв.
Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд өрнөж, хоёр орны худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын бодлогын болон цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон чухал арга хэмжээ болсныг талууд дүгнэлээ.
Уулзалтад Монголын талаас тус ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, III нарийн бичгийн дарга Ц.Баттөр, оросын талаас тус Банкны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.В.Лякишев, хуулийн зөвлөх Е.Зайцев нар оролцов.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/10jl |
10jm | Энэ уран зургийг Японы тэрбумтан $110 саяар худалдаж авлаа | Р.Төмөр, ikon.mn | 05/19/2017 16:23:00 | Зураач Жан Мишель Баскиягийн бүтээлийг Японы тэрбумтан $110 саяар өнөөдөр дуудлага худалдаанаас авсан нь Америк зураачдын бүтээлд дээд амжилт тогтоолоо. Мөн 1980 оноос хойш зурсан уран бүтээлүүдийн үнэлгээний дээд амжилтыг тогтоосон байна.
“The 1982 Untitled” нэртэй, зотон даавуун дээр тосон будаг, усан будаг, шүршдэг будгаар дүрсэлсэн гавлын яс Нью Йоркийн дуудлага худалдаан дээр ийм өндөр үнэ хүрчээ.
Худалдан авагч нь 41 настай, онлайн хувцасны дэлгүүрийн магнат Юсаку Маезава гэдгийг Sotheby’s дуудлага худалдааг зохион байгуулагч мэдээлсэн байна. Өнгөрсөн онд тэр Баскиягийн өөр нэг бүтээл болох өөрийн хөргийг $57.3 саяар авч энэхүү Америк зураачийн хувьд дээд амжилт тогтоож байжээ.
Юсака Маезава
“Би энэ агуу бүтээлийг худалдаж авснаа зарлахад таатай байна” гэж Инстаграм хуудсандаа бичсэн Маезава “Би анх энэ бүтээлийг хараад гайхан биширч, өөрийн урлагийн таашаалдаа талархах сэтгэл төрсөн. Энэ мэдрэмжээ би аль болох олон хүнд бас хүргэмээр байна” гэсэн байна.
Баксия нь Брүүклинд Хайти, Пуэрто Рикогийн холимог гэр бүлд төржээ. Уран зургийн карьераа дөнгөж найман жил үргэлжлүүлсэн Баския 27 насандаа буюу 1988 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж хорвоогоос хальсан юм.
Зураач Жан Мишель Баския
Түүний өнөөдөр зарагдсан зургийг 1984 онд зураачаас $19,000-аар авч байжээ. Харин дуудлага худалдаа эхлэхээс өмнө $60 саяар үнэлээд байсан юм.
Одоо уг бүтээл Японы Чиба дахь Маезавагийн гэрт хадгалагдах гэнэ. Дуудлага худалдаанд тогтоосон дээд амжилтыг Пабло Пикассогийн “Алжирийн эмэгтэйчүүд” бүтээл тогтоосон байдаг. Уг бүтээлийг 2015 онд Нью Йоркод $179.4 саяар зарж байжээ.
Эх сурвалж: AFP | https://ikon.mn/n/10jm |
10jn | “Автомашингүй өдөр”-өөр хүүхдүүдийн дунд шохойн зургийн уралдаан болно | ikon.mn | 05/19/2017 16:33:00 |
“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил бүхий "Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье" шохойн зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна.
Шохойн зургийн уралдааныг маргааш 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна.
Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой зургийн уралдаанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үйл ажиллагааны дундуур хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүжиг, тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдана гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/10jn |
10jo | “Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхаарууллаа | Г.Мөрөн, iKon.mn | 05/19/2017 17:09:00 |
Гэрэл зургийг mpa.mn
НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, "Мен гао" нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулж байсан билээ.
Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм.
Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийсэн байна.
Тавдугаар сарын 9-нд хийсэн уг шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо сүмийн 1-9 тоотод 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент хийсэн ноцтой зөрчил илрүүлжээ.
Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “БНХАУ-аас импортоор оруулж ирдэг "Мен гао" үйлдвэрийн цементийг Монгол Улсад 2016 оны долоодугаар сараас хойш оруулж ирэхээ больсон.
Гэтэл уг цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсан зөрчил илэрсэн.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах ”Би Эй Ди Эм Жи” ХХК-ийн хашаанд 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент авчран хооронд нь хольж “Мен гао” нэрийн уутанд хийж борлуулж байсан зөрчлийг илрүүллээ.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Даваасүрэнгийн хашаанд үнстэй хольсон цементийг савлаж байсныг илрүүлж тогтоосон. Урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан бүтээн байгуулалтад цемент маш ихээр ашиглагддаг.
Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжүүд цемент худалдаж авахдаа хаяг, шошго, импортоор оруулж ирээд лабораторийн шинжилгээний бичиг зэргийг сайтар харах шаардлагатай” хэмээв.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд “Мен гао” уутанд савлагдсан чанар байдал нь тодорхойгүй цемент худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхааруулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10jo |
10jp | "Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 05/19/2017 17:45:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:45 2017/05/19
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.05.19/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
27-16-38-3-31-41 +4
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
7-6-3-1-9-0
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
7-9-3-4
2-р зэргийн хонжворын хариу:
5-9-2-2
3-р зэргийн хонжворын хариу:
4-4-8-6
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:15 2017/05/19
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн /2017.05.19/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/670404526478452/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:45 2017/05/19
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.05.19/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
27-16-38-3-31-41 +4
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
7-6-3-1-9-0
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
7-9-3-4
2-р зэргийн хонжворын хариу:
5-9-2-2
3-р зэргийн хонжворын хариу:
4-4-8-6
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/10jp |
10jq | Зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг АМЬТАНД анх удаа I эмнэлэгт хийлээ | С.Бадрал, iKon.mn | 05/19/2017 17:40:00 |
Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н. Баасанжаваар урдирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх болно.
Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос 3 хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 4 хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.
Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй 1 хүний амийг аварчээ.
Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал байдаг байна.
Дашрамд мэдээлэхэд дэлхий дахинд хүний зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний донороор тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон бусад эрхтэн тогтолцоо нь зохиомол удирдлагаар хэвийн ажиллаж байгаа тохиолдлыг сонгодог байна.
Эх сурвалж: ЭМЯ | https://ikon.mn/n/10jq |
10jr | Б.Намуун "Kazakhstan Open" тэмцээнээс Алтан медаль хүртлээ | СУРТАЛЧИЛГАА | 05/19/2017 17:45:00 |
Залуучуудад зориулсан Shake&Share үйлчилгээний дүр төрх Б.Намуун Казахстан улсын Атырау хотноо 2017 оны 4-р сарын 21-нээс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Kazakhstan Open" тэмцээний таеквондогийн төрлийн -52 кг жинд хүч, ухаан сорин тулалдаж АЛТАН медалийн эзэн боллоо.
"Kazakhstan Open" бол G1 ангиллын чансаа өндөр, олимпийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд энэ удаад 37 орны 1,700 гаран тамирчид оролцсон байна.
Олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Намуун нь таеквондогийн хар бүс II дантай, ирээдүйд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд өнгөлөх, авьяаслаг тамирчин юм.
СКАЙтел компанийн зүгээс Б.Намуундаа баяр хүргэн, амжилт хүсье!
| https://ikon.mn/n/10jr |
10js | Сүхбаатар дүүрэг элс, хайрга худалдаалдаг нэгдсэн цэгтэй болно | Сүхбаатар дүүрэг | 05/19/2017 17:53:00 |
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр 12-14 дүгээр хороонд ажиллаж, гар дээрээс худалдаа эрхэлж байгаа болон элс хайрга зарж байгаа асуудалтай газар дээр нь явж танилцлаа.
Засаг даргаар ахлуулсан багт ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан, 12-14 хорооны Засаг дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж, Газрын албаны дарга Д.Сугар, Замын цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, хошууч С.Энхбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хороо хариуцсан байцаагч нар, холбогдох албаны мэргэжилтнүүд байлцав.
Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойргийн зам дагуу нийтдээ 30 орчим иргэн хүнд машин механизмтай элс, хайрга худалдаалдаг. Тэгвэл дүүргийн ЗДТГ-аас ажиллаж байгаа “Хөдөлгөөнт оффис”-т дээрх хорооны иргэдийн зүгээс “Элс, хайрга худалдаалж байгаа иргэдийг өөр газарт нүүлгэн шилжүүлж, тоос шороогүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөөч” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байгаа юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга элс, хайрга худалдаалж байгаа иргэдтэй уулзахдаа “Та бүхэн урин дулааны цагт л зогсож байгаа ч гэлээ энэ бол нийтийн эзэзмшлийн зам талбай гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийслэл, дүүргийн зүгээс нийтийн эзэзмшлийн зам талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцлэх, нэгдсэн нэг стандарттай болгох чиглэл барьж байгаа. Тийм учраас та бүхэн төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаарай.
Бид та бүхний зогсч байгаа энэ газарт иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөж байгаа юм. Харин дүүргийн зүгээс та бүхний өөрсдөө бий болгосон ажлын байрыг дэмжиж, өөр газар зааж өгье. Тэнд та бүхэн нэгдсэн нэг цэгээс худалдаагаа эрхлэх боломжтой” гэдгийг хэллээ. Эдгээр иргэд хэрэв дүүргийн зүгээс бидэнд энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олговол бид өөр газар нүүхэд татгалзах зүйлгүй.
Харин бидэнтэй нэгэн адил хашаанаасаа элс, хайрга худалдаалж байгаа асуудлыг цэгцэлж өгөөрэй гэсэн юм.
ГАР ДЭЭРЭЭС ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД АЖЛЫН БАЙР ГАРГАЖ ӨГӨХӨӨР БОЛЛОО
Мөн дүүргийн Засаг даргаар ахлуулсан баг 7 буудлын автобусны буудал орчимд гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдтэй уулзлаа. Энд нийтдээ 10 гаруй иргэн гар дээрээс худалдаа хийж амьдралаа залгуулдаг байна.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Авто замын голд худалдаа эрхлэнэ гэдэг та бүхэн аюулгүй байдлаа хангаагүй байна. Хэдийгээр хөл хөдөлгөөнтэй газар худалдан авагч ихтэй ч гэлээ эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй. Тийм учраас дүүргийн зүгээс та бүхэнд ажлын байр гаргаж өгөх бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг хэллээ. | https://ikon.mn/n/10js |
10jt | Үндэсний бичгээр хаягжуулах ажилд Завхан аймаг тэргүүлж, Улаанбаатар сүүл мушгиж байна | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/24/2017 09:56:00 |
"Байгууллагынхаа хаягийг үндэсний бичгээр хослуулан бичнэ үү, хэрэв бичиж чадахгүй байгаа бол бид үнэгүй бичээд өгье" гэдэг саналыг албан байгууллагуудад тавьж байна.
Одоогийн байдлаар төрийн байгууллагуудын дийлэнх олонхи нь үндэсний бичгээр хаягаа шинэчлэн хадсан, байгууллагуудын доторх хаягууд ч мөн адил кирил болон үндэсний бичгээр зэрэгцүүлэн бичсэн тэмдэглэгээтэй боллоо.
Энэ нь хаягжилтийн тухай хууль болон монгол хэлний хууль амжилттай хэрэгжиж эхэлж буйн жишээ" гэж Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл ярьж байлаа.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс албан байгууллагуудад долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд байгууллагынхаа хаяг болон доторх өрөөний хаяг, тэмдэглэгээг монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн байх санал хүргүүлж байгаа юм байна.
"Гол нь улсын хэмжээнд маш олон хаяг, тэмдэглэгээ байдаг учраас маргааш гэхэд л бүгд “монгол бичгээр” хаягтай болно гэж байхгүй. Тухайн байгууллага хаягаа монгол бичгээр бичих мэдлэг дутмаг, төсөв мөнгөний хүрэлцээгүй зэрэг янз янзын шалтгаанаас болоод хугацаа орох ажил.
Зөвлөл хаягийг хадаж байршуулдаг эрх бүхий байгууллага нь биш, дүгнэлт гаргадаг байгууллага учраас хаягийг хурдан хугацаанд солиход бэрхшээлтэй байна. Ямартай ч судалгааг нь хийгээд дүгнэлт гарган хаяг хариуцдаг байгууллагад нь хүргүүлж байгаа" гэж Н.Нарангэрэл тайлбарлаж байсан юм.
Бүх нийтээр кирил болон үндэсний бичгээрх хаягжилт, тэмдэглэгээтэй болох ажил улсын хэмжээнд ямар түвшинд явж байгааг авч үзье.
График 1. Улсын хэмжээн дэх хаягжилтийн байдал
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас гаргасан судалгаанаас үзэхэд Завхан аймагт 80 хувьтай тэргүүлж байгаа бол Улаанбаатар хотод дөнгөж 20 хувьтай байна.
Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 333 сум, дүүрэг, яамд тус бүрт Хэлний бодлогын үндэсний салбар зөвлөлүүд ажилладаг бөгөөд одоогийн байдлаар хаягжилт улсын хэмжээнд 40 гаруй хувьтай явж байгааг График 1-ээс харж болно.
"Баянхонгор аймгийн Галуут сумынхан бүх хашааныхаа хаягийг үндэсний бичгээр бичсэн"
Баянхонгор аймгийн Галуут сумынхан бүх хашааныхаа хаягыг үндэсний бичгээр бичжээ.
Монгол бичгийн хэрэглээ өнөөдрийн хувьд бага байгаа ч магадгүй хүүхэд залууст энэ мэт ойр байх нь ирээдүйд хос бичигтэй улс орон болоход хөдлөшгүй томоохон суурь болох болов уу.
Орон нутаг дахь жишиг хаягууд
Хуулийн заалт
Монгол хэлний тухай хууль, 4 дүгээр бүлгийн 17.1.2.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулна.
Харин Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын өмнө, хойд талд байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягжилтад 2009, 2011, 2012, 2016 оны арваннэгдүгээр сард тус тус судалгаа хийж байжээ.
Нийт 300 гаруй хаяг, тэмдэглэгээ, самбарыг бүртгэн авсан бөгөөд энэ нь улсын хэмжээтэй харьцуулахад цөөн ч үүгээр нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягжилтийн байдлыг тодорхойлж болох юм.
График 2. 2009, 2011, 2012, 2016 онд хийсэн хаягийн судалгаа
График 2-оос үзэхэд 2009, 2011 онд хаягаа дан монгол эсвэл гадаад хэлээр бичих нь их байсан бол 2012, 2016 оноос дан монгол хэл ялангуяа хос хэлээр бичих нь эрс хэмэгджээ.
Энэ нь аж ахуйн нэгж, албан байгууллага Хаягжуулалтын тухай хууль, Монгол хэлний тухай хууль, журмыг дагаж мөрдөж байгаагийн илрэл болж байна гэж судалгаа хийж, дүгнэлт гаргасан албаныхан тайлбарласан байна.
График 3. Хаягийн судалгааны нарийвчилсан үзүүлэлт
Дээрх бүртгэн авсан 300 хаягт нарийвчлан судалгаа хийж үзэхэд Үсгийн дүрмийн алдаатай 14 хаяг байсан бол монгол бичгээр бичсэн ердөө 12 бүртгэгджээ. Үүнийг График 3-аас харна уу.
Хаяг, тэмдэглэгээний алдаа мадагтай байгууллагуудад албан бичиг хүргүүлж, засаж залруулсан байна.
Судалгаа хийсэн: Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын алба
Нийслэл дэх жишиг хаягтай албан байгууллагууд
| https://ikon.mn/n/10jt |
10ju | Шведийн прокурор Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болголоо | Р.Төмөр, ikon.mn | 05/19/2017 18:05:00 |
Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг долоон жил хүчингийн хэрэгт сэжиглэн шалгасны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа Шведийн прокурор өнөөдөр зарлалаа.
45 настай Австралийн иргэн Ассанж уг мөрдөн байцаалтаас зугтан 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд хоргодож байсан юм. Түүнийг 2010 онд энэхүү хүчингийн хэрэгт сэжиглэж эхэлсэн ба хэрвээ баривчлагдвал Вашингтоны хэдэн зуун мянган цэрэг арми, дипломат харилцааны нууц бичиг баримтыг задруулсан хэрэгт холбогдуулан АНУ-д шилжүүлж өгөх гэж байжээ.
Ассанж сэжиглэгдэж байсан хүчингийн хэргийг үгүйсгэж, тохиролцсон бэлгийн харилцаа байсан хэмээн мэдүүлсээр ирсэн юм.
Эх сурвалж: AFP | https://ikon.mn/n/10ju |
10jv | Зайсангийн аяллын замын эхний 1.2 га газарт 264 авто машины зогсоол байгуулна | А.Төгөлдөр, iKon.mn | 05/20/2017 10:00:00 |
Гэрэл зургийг mpa.mn
2017 онд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Авто зам, замын байгууламжийн ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн.
Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 4,000- 5,000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна.
Иймээс НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний 1.2 га газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч “Монголын үндэсний их сургууль”, “Универсал политехникийн коллеж”, “Юко“ ХХК-ийн эдэлбэр газраас нийт 1.18 га газрыг чөлөөлөх замаар шийдвэрлэжээ.
Авто зогсоолын цогцолбор байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчинг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болох юм.
Одоо ашиглагдаж байгаа авто зам нь 1976 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгдээгүй байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар | https://ikon.mn/n/10jv |
10jw | С.Бямбацогт: Шууд газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох шаардлагатай | ikon.mn | 05/19/2017 18:39:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөр, төслийн талаар Асуулга тавьсны дагуу мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Шууд газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох шаардлагатай байна
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар хар тамхитай холбоотой зохицуулалт тусгагдсан байсныг шинэ баталсан хуульд нилээн нарийн тусгаж, зохицуулагдаагүй асуудлыг оруулж өгсөн.
Энэ Засгийн газар 2017 оны 3 сард хар тамхи мансууруулах боистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
ХМХ-ээр хар тамхи хэрэглэхийг өдөөх зүйлийг мэр сэр гаргаж байгаа.
Бид үүнд анхаарал хандуулж иргэд, ТББ, ХМХ хамтран тэмцэж ажиллах хэрэгтэй.
Техник технологийн хувьд материаллаг баазыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг атлаа ямар ч архины үнэртэхгүй хар тамхи хэрэглэсэн хүнийг газар дээр нь хар тамхи хэрэглэсэн гэж болохгүй байна. Заавал цус, шээсний шинжилгээ авч байж л нотолж байна.
Уг нь биеэс нь арчидас аваад шууд газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох шаардлагатай байна.
Өнгөрсөн хугацаанд ОХУ, БНХАУ-ыг хилээр хар тамхи оруулж ирж байгаа сувгуудыг хаах асуудалд анхаарч ажиллаж эхэллээ.
Ялангуяа Дархан, Сэлэнгэд ургаж байгаа зэрлэг өвс гэдэг ургамлыг устгаж байсан. Устгах тусам ургалт нь буурдаг юм билээ.
Өнгөрсөн 3 жилд 500 мянган га-д устгал хийхэд 100 гаруй га болж буурсан гэсэн тоо байна.
Ялтан шилжүүлэх гэрээг ОХУ, БНХАУ-тай байгуулах явцад хар тамхины хэргээр хоригдож байгаа өөрийн улсын иргэдээ шилжүүлэн авах асуудлаар ярихад манай улсын хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял хөнгөн тул шилжүүлэх боломжгүй гэж байсан.
Сая батлагдсан Эрүүгийн хуульд энэ төрлийн хэрэгт оноох ялыг чангатгасан байгаа.
Иймээс цаашид гадаадад энэ төрлийн хэргээр хоригдож байгаа иргэдийг ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх боломж ихэсч байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Соёлын тухай хуульд гэмт хэрэг бөгөөд түүнтэй адилтгах үйлдлийг хэвлэл мэдээллээр гаргахыг хориглож өгнө үү. Эс тэгвээс ХМХ-эээр хар тамхи татаж байгаа залуучуудын зураг дүрс киног маш их гаргаж байна.
Хар тамхийг хэрэглэсэн эсэхийг шээс, цуснаас авч мэдэж байгаа
ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр "Бид хар тамхийг хэрэглэсэн эсэхийг шээс, цуснаас авч мэдэж байгаа.
Өнөөгийн түвшинд биеийн хөлснөөс ч юм уу газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг мэдэхэд тоног төхөөрөмжийн асуудал хүндрэлтэй байна.
Сүүлийн үед SBN телевиз энэ талаарх мэдээллийг ил тод гаргаж бид очиж уулзсан.
Хар тамхи хэрэглэж, зөөвөрлөж, худалдаж байгаа хүмүүсийг хамт хэрэглэдэг хүмүүсээс нь авсан мэдээллээр олж тогтоож байгаа.
Хөрш орнуудын хувьд үндсэн хэрэглэгчтэй болчихсон.
Тухайлбал ОХУ-д өнгөрсөн жил 100 тонн, харин манай улсад 10 кг гаруй хар тамхи хураагдсан.
Иймээс хилийн бүс дээр тоног төхөөрөжийг сайжруулан хилээр хар тамхи оруулахгүй байхад түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй байна" гэв.
Хар тамхитай тэмцэх мэргэжлийн баг бэлтгэх хэрэгтэй
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Хар тамхитай тэмцэх мэргэжлийн багийг бэлтгэх хэрэгтэй байна. Шаардлагатай гэвэл тоног төхөөрөмж дээр төсөв гаргаж өгөх хэрэгтэй" гэлээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн "Хар тамхи илрүүлэхэд тусгайлан бэлтгэгдсэн үнэрч нохой хамгийн өндөр үр дүнтэй гэдэг нь нотлогдсон.
Манай байгууллагад нохой бэлтгэж байгаа ч ихэнх нь эрлийн чиглэлээр бэлтгэгдсэн.
Иймээс хар тамхины чиглэлээр бэлтгэх нохойн сургуульд тодорхой төсөв шийдэж өгөхийг эрхэм гишүүдээс хүсч байна" гэв.
Хар тамхитай холбоотой хэрэгт насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин өсчээ
Энэ төрлийн 2006-2016 онд үйлдэгдсэн гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нийт гэмт хэргийн 0,2 хувийг, үүнээс 82,1 хувь нь Улаанбаатар хотод, 17,9 хувь нь хөдөө орон нутагт, жилд дунджаар 32, сард 2,7 гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан байна.
Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгэгдэн ял эдэлж буй 66 ялтан /эрэгтэй- 57, эмэгтэй -9/, цагдан хоригдон шалгагдаж буй 22 / эрэгтэй-13, эмэгтэй -9/ сэжигтэн байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл, 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар тус тус өсчээ.
Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсан олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр зохион байгуулалттай үйлдэж байна.
Монгол Улсын иргэд гадаад оронд зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон 2006 оноос эхлэн шалгагдах болсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 117 хүн шалгагдсан байна.
Үүнээс хууль бусаар тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан гэх зүйл ангиар 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн.
Эрүү болон Зөрчлийн хуульд хар тамхи мансууруулах бодситой холбоотой нэмэлт өөрчлөлт оруулсан
2017 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар 10 хэрэгт 12 иргэн холбогдон шалгагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хар тамхитай холбоотой гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, төрөөс гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогын баримт бичгийг баталж, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлнэ гэж заасан.
Үүний дагуу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
Хөтөлбөрийн гол зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг төрийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжүүлэх явдал юм.
Мөн дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг сайжруулах, үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүү болон Зөрчлийн хуулийн холбогдох зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газарт Хар тамхитай тэмцэх газрыг 2 хэлтэс, 33 алба хаагчын бүрэлдэхүүнтэй өргөжүүлэн байгуулсан бөгөөд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ЦЕГ-ын сургалт, дадлагын төвд сургалт зохион байгуулах, гадаад улс орноос мэргэжилтэн урьж алба хаагчдыг мэргэшүүлэх, мөн Тайландын Вант Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжян Уйгур, Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Филиппин, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон зэрэг улс оронд алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг тус тус зохион байгуулж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх, хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс гарах үр дагавар, хор уршгийн талаарх ерөнхий мэдлэгийг өсвөр үе, хүүхэд залуучуудад тогтмол олгох, сэтгэл зүйн дархлаа суулгах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар доорх ажлыг төлөвлөн зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр шатныг төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажиллах,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын найрлага, шинж чанарыг тодорхойлох шинжилгээ хийх орчин үеийн багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах, шинжээч, мэргэжилтний чадавхийг сайжруулах,
Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулах,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг оновчтой болгох,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг зохион байгуулах, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тус тус онцгой анхаарч ажиллаж байна гэсэн юм.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/10jw |
10jx | Өмнөд Хятадын тэнгисээс цэвэр эрчим хүчний арвин нөөцийг олборлож эхэлжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/20/2017 09:00:00 |
Хятадын инженерүүд Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос метаны хий олборлож, байгалийн хийд хувиргах ажиллагааг амжилттай туршиж чадсанаа өчигдөр зарлалаа. Гаргаж авсан түлшийг нь “шатдаг мөс” гэдэг бөгөөд ийм төрлийн цэвэр эрчим хүчний нөөц илрүүлэх өрсөлдөөнд Хятад улс АНУ, Канад, Японы араас нэгдэж байгаа юм.
Шатдаг мөсний тухай
Далайн ёроолын хүйтэн, өндөр даралттай орчинд бичил организмуудаас үүссэн метан нь усны молекултай нэгдэж метаны гидрат хэмээх цагаан, хатуу биетийг үүсгэдэг. Энэ бодис нь галд хөх дөл гарган амархан бөгөөд удаан шатдаг юм. Тиймээс хүмүүс үүнийг шатдаг мөс гэж нэрлэжээ.
Яагаад чухал вэ?
Метаны гидрат нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Нэг куб метр шатдаг мөс нь 160 куб метр байгалийн хийтэй тэнцүү. Зарим судлаачдын тооцоолсноор дэлхийн метаны гидратын нөөц нь бусад бүх төрлийн байгалиас олборлодог түлшний нөөцийн нийлбэрээс хоёр дахин их бөгөөд хүн төрөлхтнийг хэдэн мянган жил хангах боломжтой гэдэг.
Хэрхэн илрүүлсэн бэ?
Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос 2007 онд Хятадын эрдэмтэд 70 тэрбум тонн газрын тосны нөөцтэй дүйцэх шатдаг мөсний орд илрүүлж байжээ. Энэ нь Хятадын эх газрын бүх нефт, байгалийн хийн нөөцийн хагастай тэнцэх хэмжээ юм. Тус улс бүр 1995 оноос эхлэн шатдаг мөсний эрэл хайгуулыг хийж эхэлсэн гэнэ.
Шатдаг мөсний төлөөх өрсөлдөөн
Одоогоор Хятад, Япон улсууд метаны гидратын хайгуулд хамгийн хүчтэй өрсөлдөж байгаа. Хоёул аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд тул шинэ эрчим хүчний эх үүсвэрийн асар их хэрэгцээ байгаа. Үүнээс гадна Хятад улсын хувьд нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлоосоо салах давхар шаардлага байгаа юм.
Олборлох арга
Хонг Конгоос 300 км зайтай, Өмнөд Хятадын тэнгисийн Шэнху гэгддэг ёроолын хэсэгт туршилтын олборлох, үйлдвэрлэх системийг байрлуулаад байгаа.
Хөх Халим-1 хэмээх Хятадад үйлдвэрлэсэн, дэлхийн хамгийн том өрмийн машиныг тэнд суурилуулжээ. Далайд өрөмдлөг хийх зориулалттай энэхүү машиныг өнгөрсөн жил зохион бүтээсэн юм байна. Энд одоо өдөрт 16,000 куб метр шатдаг мөс гаргах хүчин чадалтай үйлдвэрлэл явагдаж байгаа гэнэ.
Хэрэглэхэд хэр ойрхон байгаа вэ?
Яг одоогоор шатдаг мөс нь зардлын хувьд өрсөлдөх чадваргүй байгаа ч Хятадууд ирээдүйгээ харж байгаа гэнэ. Пүрэв гарагт Хятадын засгийн газраас гаргасан мэдэгдэлд шатдаг мөс нь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд хувьсгал хийж, Хятад үндэстний сэргэн мандалтад том түлхэц болно гэжээ.
Өргөн хэмжээний олборлолт явуулах хүртэл олон жилийн хугацаа шаардлагатай. Хэрвээ олборлолт, үйлдвэрлэлийг зөв хийхгүй бол агаар мандлын хүлэмжийн хийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж судлаачид дүгнэж байна.
Эх сурвалж: South China Morning Post, Russia Today
| https://ikon.mn/n/10jx |
10jy | ВИДЕО: АНУ-ын нийслэлд Эрдоган жагсагчдыг бие хамгаалагчдаараа зодуулсан нь батлагджээ | Р.Төмөр, ikon.mn | 05/20/2017 09:10:00 |
Энэ долоо хоногийн эхээр АНУ-д төрийн айлчлал хийсэн Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өөрийнх нь эсрэг жагсагчдыг бие хамгаалагчдаараа зодуулсан нь Америкийн улс төрчдийн ширүүн шүүмжлэлтэй тулгараад байгаа. Ардчиллын өлгий нутгийн нийслэл хотод гадаад орны ерөнхийлөгч хүчирхийллийн ажиллагаа явуулсан нь Америкчуудыг цочроогоод байгаа юм.
Өнгөрсөн Мягмар гарагт Эрдоганыг Вашингтон дахь Туркийн элчин сайдын яаманд ирэх үед түүнийг эсэргүүцэгч турк иргэд жагсаж байсан юм. Гэтэл ерөнхийлөгчийн бие хамгаалагч нар жагсагчид руу довтлон зэрлэгээр зодож занчсан ажээ. Туркийн элчин энэ явдлыг тайлбарлахдаа жагсагчид өдөөн хатгасан тул бие хамгаалагчид хамгаалалт хийхээс өөр аргагүй байсан гэжээ. Харин Вашингтон хотын цагдаа эсэргүүцэгчдийг тайван жагсаал хийж байсан гэж гэрчилсэн юм. Уг хэрэгтэй холбогдуулан хоёр бие хамгаалагчийг цагдаа нар саатуулсан ч дипломат халдашгүй эрхтэй гэдэг шалтгаанаар суллагджээ.
Тэгвэл өчигдөр Voice of America сувгийнхны ил болгосон видео бичлэгт Эрдоган машин дотроос жагсагчдыг ажиглаж, довтлох тушаал өгсөн байх өндөр магадлалтай нь харагдсан байна.
Amerika’nın Sesi Özel: #Erdoğan #Washington'daki olayların bitmesini aracında bekledi https://t.co/96IJVdVOpQ #amerikaninsesi pic.twitter.com/nh7nsyXwzL
— Amerika'nın Sesi (@VOATurkish) May 18, 2017
Туслах нь машинд суугаа Эрдогантай хэсэг ярилцсаны дараа хамгаалагчид жагсагчид руу дайрсан нь харагджээ. Эрдоганы бие хамгаалагч нарын үйлдсэн түрэмгийллийн улмаас есөн жагсагч зодуулж, бэртсэн юм.
Энэ явдлын дараа Эрдоган машинаасаа бууж, элчин сайдын яамны байр руу орсон байна.
АНУ-ын сенатор Жон Маккайн дээрх явдалтай холбогдуулан тус улс дахь Туркийн элчин сайдыг хөөх хэрэгтэй гэж мэдэгдээд байгаа юм. Хэрэг гарсан өдөр Эрдоган АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хамтарсан мэдэгдэл хийхдээ АНУ-Турк улсууд адилхан ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг гэж мэдэгдэж байв.
Элчин сайдын яамны гадаа болсон мөргөлдөөний бичлэг:
A demonstration outside the Turkish Embassy in northwest Washington led to nine people being injured, and two arrested pic.twitter.com/6SQTlQAUaa
— The Voice of America (@VOANews) May 17, 2017
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/10jy |
10jz | АНГЛИ ХЭЛ бие даан суралцахад зориулсан ОНЛАЙН хичээлүүд | Р.Төмөр, ikon.mn | 05/20/2017 09:20:00 |
Дэлхий нийтийн мэдлэг, мэдээлэлтэй холбогдоход гүүр болох чухал хэрэгсэл бол англи хэл юм. Тиймээс бид дараах хоёр эх сурвалжийг бие даан англи хэл судлах зорилготой бүх насны хүмүүст зориулан танилцуулж байна.
Дурдсан эх сурвалжууд нь хамгийн энгийнээс эхлээд ахисан шатны англи хэлний дүрэм, сонсох, бичих, унших хичээл, хөтөлбөрүүдийг тун ойлгомжтой, энгийнээр багтаасан байгаа юм.
Таны сурах үйлсэд амжилт хүсье.
Британий Консулаас гаргасан хүүхдэд зориулсан англи хэл сурах сайт Learn English Kids
Бага насны хүүхдүүдэд англи хэлний суурь мэдлэг олгох зорилготой хичээлүүд. Хүүхдүүдэд сонирхолтой байлгах үүднээс дүрс бичлэгтэй, тоглоом хэлбэрийн хичээлүүдийг оруулж өгсөн байгаа ба эцэг эхчүүд нь хамтран суралцахад тохиромжтой. Тухайлбал энэ сайтад олон тооны богино өгүүллэгүүдийг видео болон текст хэлбэрээр хамт байрлуулсан нь сонсголын дасгал хийхэд тун тохиромжтой болгосон байна. САЙТЫН ХОЛБООС
Бүх насныханд зориулсан англи хэлний үнэ төлбөргүй хөтөлбөрүүд TALK ENGLISH
Англи хэлний дүрэм, үгсийн сан, сонсгол, яриа зэргийг хамарсан хичээлийн бүрэн хөтөлбөрүүд бүхий сайт. Өдөр өдрөөр хуваарилсан хичээлүүдтэй ба хичээл бүрийн төгсгөлд шалгах тест оруулсан байдаг.
Тухайлбал ярианы хичээл нь эхлэн суралцагчдын, бизнесийн англи хэлний, ерөнхий англи хэлний гэсэн дэд хөтөлбөрүүдээс бүрдсэн тус тус 200 орчим хичээлтэй байна. САЙТЫН ХОЛБООС
| https://ikon.mn/n/10jz |
10k | “Хавтгай” болоогүй Монгол | Д.Жаргалсайхан | 11/06/2013 10:32:00 |
“Дэлхий хавтгай боллоо” гэж алдарт зохиолч Томас Фридман хэлжээ
Даяаршлын эрин үед хөрөнгө мөнгө, хөдөлмөрлөх хүч нь улс орнуудын хил хязгаарыг саадгүй давж, хөрөнгө оруулалтын сангууд бизнесийн шинэ боломж хайн асар их мөнгийг нэг орноос нөгөөд агшин зуур шилжүүлж буй өнөөгийн ертөнцөд ямар ч буурай орон эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж болох тухай өөрийн номондоо тэр өгүүлсэн байдаг.
Засгийн газар нь тогтвортой, хуулийн засаглал үйлчилдэг, хөрөнгө оруулалтын ойлгомжтой, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлж чадсан орон бүр тэгж хөгжихөд уг нь боломжтой.
Монголын төр засаг хөрөнгө оруулагчдыг урин дуудаж улаан хивс дэвсэн угтдаг байснаа гэнэтхэн аашаа хувиргаж олон давхар “хаалт, хашилт барьж” тэднийг залхаан, буцааж эхэлсэн юм.
Нөгөө талаас засаг төр алдаа оноогоо цэгнээд, хөрөнгө оруулалтын хамгийн тогтвортой нөхцөлийг бүрдүүлж буй боловч гадаадын хөрөнгө буцаад иртэл цаг хугацаа хэрэгтэй.
Сайхан нөхцөл байлаа ч зарим хөрөнгө оруулагчид нүүр буруулан зугтах нь бий. Олон орон, түүний дотор Монголын жишээнээс харахад дэлхий бас тийм ч “хавтгай” болоогүй ажээ.
Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд түүнийг татахад хууль, журмаас гадна гарт баригддаггүй олон хүчин зүйл шаардлагатай байна. Тэр хүчин зүйлүүдийг хамтатгаад соёл гэж нэрлэдэг.
Соёл гэдэг нь тодорхой бүлэг хүмүүсийн шинж чанар бөгөөд тэдний хэл, зохиол, шашин, хоол, хувцаслалт, нийгмийн зуршил, хөгжим ба урлагаар нь түүнийг тодорхойлж болно. Соёл нь бас тухайн бүлэг хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийг илэрхийлдэг бөгөөд хүн бүр мэддэггүй ч амьдралынх нь бүх хэсгийг, үйл, бодол, мэдрэмжийг нь удирдан жолооддог. Мөн соёл бол нэг хүний биш, хамтын бүтээл бөгөөд аль нэг утга санааг цаг үргэлж тайлбарлаад байх шаардлагагүйгээр гишүүд нь хоорондоо шууд ойлголцон харилцаж, хамтран ажиллаж болдог тул нийгмийн амьдралын амин чухал хэсэг юм.
Соёл эдийн засагт нөлөөлөх нь
Эдийн засагч Адам Смит сая сая хүн хувь хувийнхаа явцуу эрх ашгаа хөөцөлдсөний үр дүнд төрийн ямар нэг төвлөрсөн удирдлага оролцохгүйгээр тогтвортой, хөгжин дэвшиж чаддаг нийгмийг бүрдүүлдэг тухай 1776 онд бичиж, энэ бүхнийг зохицуулдаг хүчийг “үл үзэгдэгч гар” гэж нэрлэжээ. Талхчины сайхан санаа нь биш, харин өөрийнхөө эрх ашгийн төлөө хичээсэн үйлдэл нь бидэнд талх идэх боломж олгодог. Ихэнхдээ хувь хүний өөрийн эрх ашгаа хамгаалсан үйлдэл нь олон түмэнд бас ашигтай болдог. Соёл эдийн засагт нөлөөлдөг гэсэн үг.
Ливанчууд баруун Африкт ихээхэн хөрөнгө эзэмшиж байгаа, дэлхийн хамгийн баян хүн Ливан гаралтай Карлос Слим, Өмнөд Америкийн ихэнх баячууд нь Европ гаралтай цагаан арьстанууд, эсвэл Оросын хувьчлалаас гарсан долоон олигархийн зургаа нь жүд байгаа, эсвэл хуучнаар Югославын хорватуудын ихэнх нь сербүүдээсээ илүү сайхан амьдраад байгаагаас үзвэл соёлын ялгаа нь орлогын ялгааг бий болгодгийг үгүйсгэх аргагүй.
Британиас өөр оронд аж үйлдвэрийн хувьсгал гарахгүй байсан гэж Г.Кларк гэдэг судлаач бичжээ. XVIII зууны эхээр Англид улс төрийн институцууд тогтвортой ажиллаж, хууль зүйн шударга систем төлөвшиж, газрын үнэ таамаглаж болохуйц тогтож, зах зээл бодитой оршиж байжээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн үсрэнгүй хөгжилд шаардлагатай бүх нөхцөл бүрдээгүй байлаа. Тэр дутуу нөхцөл нь дундаж зуунаас эхлэн нийгмийн соёл аажмаар өөрчлөгдөн хөгжиж, улмаар нийгэмд өрсөлдөх чадвартай болох шаардлага, шаргуу хөдөлмөрлөн үр шимийг нь хүртэх ёс зүй төлөвшсөн явдал гэж тэр хэлжээ. Английн нийгэмд хүчирхийллийн үнэ цэнэ буурч, аллага, гэмт хэрэг илт багасч, дунд давхаргад хичээнгүй сайн ажиллах, бусдаасаа илүү үр дүнд хүрэхийг эрхэмлэж, хүн ам нь улам бүр бичиг үсэгтэй, тэвчээртэй болж байсан нь Англид аж үйлдвэрийн хувьсгал амжилттай ялахын зайлшгүй нөхцөл болсон ажээ
Соёлын үнэт зүйлс
Эдийн засгийн хөгжилд соёлын үзүүлдэг нөлөөний тухайд саяхан Италийн судлаач Гуйдо Табелини тайлбарлахдаа дөрвөн үнэт зүйлийг онцолж, тэдгээрийн түвшин өндөр оронд нэг хүнд ногдох ДНБ бусдаасаа дээгүүр байгааг тогтоожээ. Үүнд тухайн орны хүмүүсийн хоорондын итгэлцэл, хувь хүний хичээнгүй зүтгэл, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун болон бие даан шийдвэр гаргах чадварыг багтаажээ. Эдгээр үнэт зүйл тухайн үндэстний үзэл бодолд аль хэр шингэн орсноос эдийн засагт гүйцэтгэх соёлын үүрэг хамаардгийг тогтоосон байна.
Монголчууд бид энэ үнэт зүйлсээрээ хаана явна вэ?
Монголчууд бид энэ үнэт зүйлсээрээ хаана явна вэ?
Итгэлцэл: Mонголын нийгэмд гэр бүл, хамаатны хоорондын итгэлцэл нь энэ хүрээний гаднах харилцаанаас хүчтэй хэвээрээ байна. Гэр бүл, ах дүү нарын бизнес хүрээгээ тэлж өргөжсөн ч мэргэжлийн багт шилжүүлэхийн оронд үе дамжин удирдуулах хандлага зонхилж байгаа. Компаниа эзэмших, удирдах хоёрын ялгааг нийгэм бүхэлдээ сайн мэдэхгүй байна. Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь нийгмийн итгэлцэл доогуур байгаад оршино.
Хувь хүний хичээнгүй зүтгэл: Хувь хүн онцгой амжилт гарган ялгарах, баяжихыг Монголын нийгэм тийм хурдан хүлээж авахгүй байна. Олон жилийн эв хамт нийгмийн хүмүүжлийн үр дүнд бусдын амжилт, эд хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, хүндлэх хандлага харьцангуй удаан төлөвшиж байгаа гэхэд болно. Өөрөө цоо шинийг эрэлхийлж, ялгаатай бизнест гарамгай амжилт гаргая гэхээсээ бусдын амжилтад хүрсэн тэр бизнесийг давтах сэтгэлгээ илүү хүчтэй байна. Өнөөдрийн Монголд хувь хүн хичээн зүтгэж үр дүнгээ амсахад нийтийн засаглалын хоцрогдол ч бас хүчтэй саад болж байгаа юм.
Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун: Зөвхөн гэр бүл, ах дүү, хамаатан садны хооронд чанд сахин мөрддөг ёс зүйн хэм хэмжээ нь нийгмийн бүх гишүүдийн хооронд бас тархан мөрдөгдөх болоогүй байна. Манайх биш учир хамаагүй, надтай л тохиолдоогүй бол падгүй гэсэн хандлага монголчууд бидний дотор бат бэх оршсоор байгаа юм. Гудманд шүлсээ хаях, зам дээр явж буй машины цонхоор хог хаяхыг ихэнх хүмүүс хэвийн үзэгдэл гэж үзсээр байгаа. Танихгүй хүнийг үл хүндлэх явдал буурахгүй байна.
Бие даан шийдвэр гаргах чадвар: Монголчууд нүүдэлчин соёлтой учир байгаль, цаг уурын онцгой нөхцөлд хурдан шуурхай шийдвэр гаргах шаардлагатай байдаг нь энэ чадвар харьцангуй сайн хөгжсөнтэй холбоотой.
Нүүдэлчид ажил гарсан үед л бүх хүч чадлаараа түргэн шуурхай хийгээд дуусгахыг зорьдог.
Олон судлаач (Amy Chua, Luigi Guiso, Robert Putnam or David Landes) дээрх дөрвөн үнэт зүйлээс гадна шаргуу хөдөлмөрлөх ёс зүйг нэмж оруулжээ. Нүүдэлчид ажил гарсан үед л бүх хүч чадлаараа түргэн шуурхай хийгээд дуусгахыг зорьдог. Харин суурин соёлтой ард түмэн шиг өдөр бүр тасралтгүй, тогтмол ажиллаж, хэзээ нэгэн цагт үр дүн нь гарна гэж хүлээхийн оронд үр дүнг нь шууд харахыг хүсдэг. Монгол, солонгос хоёр ажилчны үйл хөдлөлөөс үүнийг тод харж болно. Монголчуудын хөдөлмөрийн сахилга бат сул байна.
Соёлын дээрх үнэт зүйлүүд дээр монголчууд бид тодорхой өөрчлөлт хийж байж хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, өрсөлдөх чадвартай болох юм. Тэгж чадвал бид эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж хотол даяараа сайхан амьдрах болно. Энэ өөрчлөлт хувь хүн бүрийн хичээл зүтгэлээс хамаарах учир нэлээд цаг хугацаа шаардах юм.
Бид Монгол Улсаа “хавтгай болгохын” тулд дор бүрнээ хичээх цаг ирлээ. | https://ikon.mn/n/10k |