id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
10mv | ҮЙЛ ЯВДАЛ: "АН-2"-ын шинэчилсэн загвар ТВС-2МС онгоцыг гардуулах үйл ажиллагаа болно | Г.Мөрөн, iKon.mn | 05/24/2017 08:35:00 | Улсын гуравдугаар төв эмнэлэгт
9:00-11:00 цагт ЭМЯ-ны удирдлагууд ажиллана.
Корпорейт зочид буудалд
09:00 цагт "Мал аж ахуйн хөгжлийн гарц" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.
Бишрэлт зочид буудалд
09:30 цагт Нийгмийн Энтерпренёруудын Нэгдсэн Чуулган болно.
Д.Сүхбаатарын талбайд
10:00 цагт Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
10:30 цагт Үндсэн хууль зөрчиж буй зөвлөлдөх санал асуулгын талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
Холидэй Инн зочид буудалд
11:00 цагт Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Сонгуулийг ажиглах түр хороог албан ёсоор нээж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
БОАЖЯ-ны "Хаан танхим"-д
11:00 цагт Соёмботой уулыг ухаж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан БОАЖЯ-наас албан ёсны тайлбар хийнэ.
БСШУСЯ-нд
12:00 цагт "Хүүхдийн эх хэлний боловсролд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
MN-Мэдээллийн төвд
12:30 цагт Монгол төдийгүй дэлхийн 100 жилийн зөгнөл, 100 сургаал бүхий есөн эрдэнээр бүтээсэн "Дэлхийн нууц товчоо" номын нээлтэд зориулж "Монгол шүтээн цогцолбор"-оос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Чингис хаан ОУНБ-д
12:30 цагт Хуучин царцаа ногоон буюу "АН-2"-ын шинэчилсэн загвар ТВС-2МС онгоцыг Монголдоо үйлдвэрлэхээр боллоо. Шинэчилсэн загвар ТВС-2МС загварын онгоц гардуулах үйл ажиллагаа болно. | https://ikon.mn/n/10mv |
10mw | Хотын удирдлагууд Үүл даргын багийн 39 тэрбум төгрөгийн зөрчлийг хэзээ ил болгох вэ? | Р.Саруул | 05/24/2017 08:08:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Аудитын хийсэн шалгалтаар ганцхан жилийн дотор 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь ихээхэн асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсжээ-
Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан болж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хурлаар анхаарал татсан нэг сэдэв нь хотын дарга асан Э.Бат-Үүлийн үеийн төсөв санхүүгийн зарцуулалтад хийсэн аудитын байгууллагын дүгнэлт олны анхаарлыг татсан юм. Тухайлбал, аудитын хийсэн шалгалтаар ганцхан жилийн дотор 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь ихээхэн асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсжээ.
Өөрөөр хэлбэл, Үүл даргын багийнхан хөрөнгө оруулалтын данснаас нийгмийн асуудал шийдвэрлэхдээ 500 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай зар сурталчилгааны гэрээ байгуулахдаа 904.7 сая төгрөгийг үрэлгэн зарцуулсан. Түүнчлэн баяр ёслол, уралдаан тэмцээн, бэлэг дурсгал зэрэгт 163 сая төгрөгийг үр ашиггүй зарсан.
Мөн Засаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гадаад томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг зүйлсийг аудитын газраас тогтоожээ. Мэдээж дээрх шалгалтыг хийх болсон шалтгаан нь гэвэл нийслэлд хэрэгжсэн зарим төсөл, хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт бодит үнэнд нийцсэн үү хэмээн ийн шалгалт хийх болсон аж.
Гэтэл дээрх 39 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар болон үрэлгэн зарцуулсан зэргийг хууль бус үйлдэл хэмээн үзэж одоогийн хотын удирдлагын багт хүргүүлсэн байна. Угтаа бол 39 тэрбум төгрөгийг төсвөөс гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид санал болгосон аж.
39 тэрбум төгрөгийн хариуцлагыг ямар албан тушаалтнууд хүлээх бол...
Тухайлбал, 2000-2012 оны хооронд буюу 12 жилийн хугацаанд ажиллаж байсан нийслэлийн удирдлагууд нийтдээ 665.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2013-аас 2016 онд хотын дарга асан Э.Бат-Үүлийн баг 3.1 их наяд төгрөг зарцуулж өнгөрсөн 12 жилийн төсвөөс дөрөв дахин их, санхүүгийн тооцоогоор бол 48 жилийн хотын төсвийг дөрөвхөн жилийн дотор зарцуулсан нь гэсэн тоо гарч байгаа буй аж.
Хэрвээ уншигчид санаж буй бол хотын дарга асан Э.Бат-Үүл одоогийн хотын удирдлагуудад 100 тэрбум төгрөгийн төсөвтэй хотыг хүлээлгэж өгсөн тухай ярьж байсан. Гэтэл бодит байдал дээр 84 тэрбум төгрөгийн өртэй хотыг хүлээж авчээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн үед нийслэлийн төсвийн орлого түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч огцом нэмэгдсэн тухайг хэвлэлүүд онцолж байсан удаатай.
Тодруулбал, 2012 онд нийслэлийн төсвийн орлого 348.2 тэрбум, 2013 онд 474.8 тэрбум, 2014 онд 522.5 тэрбум, 2015 онд 532.7 тэрбум гээд гэрлийн хурдаар өсөж байсан аж. Тэгвэл энэ их мөнгө чухам юунд зарцуулагдаж, ямар, ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ гэдэг асуулт гарч ирж байсан ч зах зухаас нь зарим нэг төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулагдсан хөрөнгө гэдгийг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрынхан ийн тогтоосон байна.
Нэр бүхий таван чиглэлээр шалгалт оруулжээ
Тухайлбал, тус газраас дараах дараах таван чиглэлд шалгалт оруулсан юм. Нэгдүгээрт нь, “Гудамж” төслийн хүрээнд төсөвт өртөг үндэслэлгүй нэмэгдүүлсэн эсэх, хоёрдугаарт нь, ТҮЦ барих ажлыг нэг талд давуу эрх олгосон эсэх, зөвшөөрөлгүй газар байршуулах боломжийг олгосон эсэх дээр дүгнэлт гаргах, гуравдугаарт нь, гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалтын хүрээнд хийгдсэн ажлыг шалгах, дөрөвдүгээрт нь, Нийслэлийн газрын албанаас хууль зөрчин Төрийн байгууллагад газар олгосон зарим асуудлыг нягтлан шалгах, тавдугаарт нь, нийслэлийн авто замыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажилд аудитын шалгалтыг хийж үнэлэлт дүгнэлтийг гаргах зэргээр шалгалт оруулж, шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэжээ.
Эдгээрээс гудамж төслийн нэгжийн 2013-2016 онуудад хэрэгжүүлсэн ажлуудад хяналт, шалгалтын байгууллагууд холбогдох баримт материалуудыг дамжуулан шалгаснаас шаардлагатай зарим баримтыг гаргаж ирүүлэхэд цаг хугацаа ихээхэн зарцуулж аудитын үйл ажиллагаанд нэлээд хүндрэл учруулжээ.
Тодруулбал, Гудамж төслийн хүрээнд нэг уулзварыг шинэчлэх ажлыг 1-2 тэрбум төгрөгт багтаан хийж болох байтал 4-6 тэрбум төгрөгөөр хийдэг байсан гэх явган яриа хүртэл бий. Энэ бүхний үнэн худлыг аудитын шалгалт хийж дэнслэхээр болж байсан. Хэдийгээр бидний гарт одоогоор дээрхтэй холбоотой баримт байхгүй ч энэхүү төслийн тухай баримт аль хэдийнээ хотын удирдлагуудад танилцуулагдаж зарим нэг зүйлсийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болоод байгаа аж.
Мэдээж дээрх шалгалтыг хийхэд нэлээдгүй цаг хугацааг ч зарцуулахаар болжээ. Учир нь өнгөрсөн сарын 10-ны өдөр одоогийн нийслэлийн удирдлагууд Нийслэлийн засаг даргын тамгын газарт аудитын шалгалтыг таван чиглэлд оруулж төсвийн хөрөнгийг зориулалтаар нь хууль ёсны дагуу зарцуулсан уу гэдгийг нь шалгуулахаар болсон.
Ямартай ч аудитын газраас санхүүгийн энэ ноцтой зөрчлийг одоогийн хотын удирдлагуудад нарийвчилсан дүгнэлтээр хүргүүлсэн учраас энэ тухай мэдээллийг удахгүй олон нийтэд мэдээлэх биз ээ.
| https://ikon.mn/n/10mw |
10mx | Б.Энхбаяр: Шинэ Эрүүгийн хуульд ялыг уян хатан тусгаж өгсөн | Б.Бат, Өглөөний сонин | 05/24/2017 08:15:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Саяхан УИХ-ын чуулганаар шинэ Эрүүгийн тухай хуулийг баталж, гаргасан. Уг хуулийн зарим зүйл, заалтын талаар нэр бүхий гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэгвэл эл асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяртай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрүүгийн хуульд ноцтой өөрчлөлт орлоо" гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Нэлээн шүүмжлэлтэй хандаж байх шиг байна л даа. Та О.Баасанхүү гишүүний мэдээлэлд тайлбар өгнө үү?
-О.Баасанхүү гишүүний хувьд хар тамхи, мансууруулах бодисыг худалдах, ашиг олох зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулиас аваад хаячихсан гэх зүйлийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт тооцохоо больчихсон, ялыг нь хөнгөлчихсөн байна гэдэг зүйлийг ярьсан.
Гэхдээ мансууруулах бодистой холбоотой асуудал бол 2002 оны хуулиар гурван зүйл ангиар зохицуулагдаж ирсэн. Харин шинэ баталсан Эрүүгийн хуулиар дөрвөн зүйл ангиар салгаж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийнх нь шинж чанараас шалтгаалж заримыг нь нөгөөд нь шилжүүлсэн гэж ойлгож болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл анги гэж бий. Үүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн гэмт хэрэг бий. Үүний нэгдүгээр зүйлд нь зааснаар борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан бол зургаан сарын хугацаагаар баривчилна.
Хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг бол шинээр баталсан хуулиар борлуулах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан бол 1-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж тусгаж өгсөн.
-Өөрөөр хэлбэл, өмнө нь хоёр жил хүртэлх ялтай байсан бол шинэ хуулиараа таван жил хүртэлх хорих ялтай болж байна гэсэн үг үү?
-Яг тийм. Дээд ялын хэмжээ нь гурван жилээр нэмэгдсэн гэж ойлгож болно. Энэ гэмт хэргийг борлуулах зорилгоор үйлдсэн бол 5-8 жилийн хорих ялтай байсан бол 2-8 жил болж шинэ хуулиар батлагдсан.
-Тэгвэл давтан үйлдсэн тохиолдолд ялын хэмжээ нэмэгдэх үү?
-Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэргийг давтан үйлдсэн, бүр зохион байгуулалттайгаар бүлэглэж үйлдсэн тохиолдолд 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ. Өөр ямар ч сонголтгүйгээр онц хүнд гэмт хэрэгт оруулсан байгаа. Хоёрдугаарт тэнсэн харгалзах гэх зүйл байхгүй. Ийм тодорхой зүйлчилж өгсөн гэж ойлгох хэрэгтэй.
-Бодис гэх үгийг авч хаясан гэх асуудал бас хөндөгдсөн шүү дээ. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Бодис гэдэг үгийг байхгүй болгочихсон гэх асуудлыг нэг гишүүн хөндөж байх шиг байна лээ. Тэгэхээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, түүхий эд гэх нэр томъёог шинэ хуульд оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, 2002 оноос эхлэн үйлчилж байсан хуулиас ялгаатай нь түүхий эд гэх үгийг нэмсэн.
-Түүхий эд гэж юуг хэлээд байна вэ?
-Жишээлбэл, хөдөө орон нутагт холын замд явж байгаа том оврын машин хэрэглэгчид, иргэд мими гэх бодисыг хэрэглэж мансуурч байна. Улмаар осол, аваар ихээр гарч байна гэх асуудал хөндөгдсөн. Яг үүнийг лабораторийн шинжилгээгээр авч үзэхээр энэ нь мансууруулах бодис гэх нэр томьёондоо олон улсын жишгээр багтдаггүй. Энэ мими гэх бодист мансууруулах үйлчилгээтэй түүхий эдэд ордог бодис байдаг.
Харин шинэ хуулиар түүхий эд гэх үгийг оруулснаараа ганцхан мансууруулах олон төрлийн бодисоос гадна мансууруулах үйлчилгээтэй түүхий эдийг агуулсан мими мэтийн бодисыг хүртэл хамруулж өгсөн явдал юм. Нэг үгээр бол энэ төрлийн гэмт хэргийн хамрах хүрээг нь тэлж, илүү ялыг нь чангатгасан.
-Үүнээс гадна шинээр баталсан Эрүүгийн хуульд өөр ямар заалтыг шинээр оруулж өгсөн бэ?
-Шинэ Эрүүгийн хуулийн гол онцлог нь их уян хатан ялтай болсон. Манай улсын хувьд 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш хэд, хэдэн удаа өөрчлөлт оруулсан байдаг. Учир нь, ялын бодлогын сонгох хувилбар багатай, ялын интерваль гэж ярьдаг зүйл бага байсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн гэмт этгээдэд оноож байгаа ялын хэмжээ нь хумигдмал, хашигдмал байсан бол одоо эсрэгээрээ болсон.
Нөгөө талаараа хорих анги гэмт этгээдүүдэд дүүрч байна, шоронжиж байна гэх шүүмжлэл байдаг. Өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа Өршөөлийн хуулийг баталж гаргасан байдаг. Энэ нь ялын сонгох сонголт нь бага учраас хорих анги дүүрдэг. Үүнийгээ төр Өршөөлийн хуулиар дамжуулж л залруулдаг. Тэгвэл одоо баталсан шинэ хуулиар ялын бодлого их уян хатан болсон. Шууд ял оноохыг урьтал болгохгүй. Өөр бусад олон төрлийн ялаас сонгож хэрэглэх боломжтой болж байгаа юм.
-Ингэхэд авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр ялын хэмжээг нэмсэн үү. Ямар зүйл заалтыг шинээр нэмж өгөв?
-Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын чангалсан. Өмнө нь хохирлын хэмжээг харгалзан, шаарддаг байсан. Өөрөөр хэлбэл, 12 сая төгрөгөөс дээш хөрөнгийг төрөөс хумсалсан албан тушаалтныг эрүүгийн хэрэгт татдаг байсан бол шинэ хуулиар нэг төгрөг ч бай улсаас идсэн л бол гэмт хэрэгт тооцохоор зүйлчилж өгсөн. Ингэснээрээ төрд ажиллаж байгаа иргэдийн сахилга, хариуцлага чангарна гэж ойлгож байна.
| https://ikon.mn/n/10mx |
10my | Британид онц байдал зарлаж, хамгаалалтыг зэвсэгт хүчнээр нэмэгдүүллээ | Р.Төмөр, ikon.mn | 05/24/2017 08:22:00 |
Манчестер хотод болсон халдлагын дараа Британий ерөнхий сайд Тереза Мэй орон даяар терроризмийн аюулын түвшнийг “энгийн”-ээс “ноцтой” түвшинд шилжүүллээ. Тэр бас цагдаагийн бие бүрэлдэхүүнд зэвсэгт хүчний ангиудыг нэмж, хамгаалалтыг зузаатгах арга хэмжээ авснаа зарласан байна.
Тагнуулын албадын мэдээллээр бол дараагийн халдлага гарахад ойрхон байгааг Мэй бас мэдээлжээ.
Төрийн байгууллагуудыг хамгаалж байгаа цагдаа нарыг цэргээр солих арга хэмжээ авсан байна. Британий хотуудын гудамжинд нийт 5,000 хүртэл цэргийн алба хаагчийг нэмж ажиллуулахаар болжээ.
Өнгөрсөн Даваа гарагийн орой Манчестер хотын битүү цэнгэлдэх хүрээлэнд болсон АНУ-ын поп дуучин Ариана Грандегийн тоглолтын дараа амиа золиослогчийн дэлбэрэлт болж, 22 хүн амь үрэгдсэний дотор 8 настай охин багтаж байгаа юм. Үүнээс гадна 120 хүн шархджээ.
Эрх баригчид амиа золиослогчийг Ливиэс тус улсад ирж, Сэлфордын их сургуульд суралцаж байгаад дундаас нь орхисон 22 настай Салман Абеди болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
Түүний амьдарч байсан байранд нэвтрэх үеэр 23 настай өөр нэг этгээдийг баривчилжээ. Одоогоор аюулгүй байдлын албаныхан Абедиг ганцаараа халдлага үйлдсэн эсэхийг шалгаж байна. Өчигдөр Исламын улс бүлэглэл хэргийг үйлдсэнээ зарласан юм. Гэхдээ энэ нь батлагдаагүй байна.uk
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/10my |
10mz | Манай улсад нийтдээ 188,974 төрийн албан хаагч байгаа гэв | Б.Тогтох, Монголын мэдээ | 05/24/2017 08:29:00 |
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр хуулийн төсөл, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны тайланг сонслоо. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Энэхүү асуудлыг Д.Оюунхорол гишүүн өргөн барьсан шалтгаан нь Үндсэн хуулийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаас үүдэлтэй юм.
Тус хуульд санал асуулга явуулах хугацааг 65 хоногийн өмнө зарлана гэж тусгасан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль болоход ганцхан сарын хугацаа үлдсэн учраас хугацааг наашлуулах өөрчлөлт оруулахаар болсон билээ. Хэрвээ Үндсэн хуулиа өөрчлөх эсэх санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийвэл 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзжээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ийм давчуу байдлаар хэлэлцэх шаардлага байгаа эсэхийг тодрууллаа.
Гишүүний асуултад байнгын хорооны дарга Н.Энхболд “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааны боломж хомс байгаа нь үнэн. Гэхдээ энэ хуулийг батлаад явахад буруу зүйл байхгүй. Иймээс хуулийн төслийг энэ байдлаар нь батлаад дараа дараагийн шатанд шийдвэрлэх асуудалдаа анхаараад явах нь зүйтэй байна” гэсэн санал хэллээ.
Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь анхны хэлэлцүүлэгт шилжүүлэх нь зөв гэж үзсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулга хийсэн юм.
Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулгаас үзэхэд одоогоор манай улсад нийтдээ 188,974 төрийн албан хаагч байгаагаас 3,032 нь төрийн улс төрийн, 18,960 нь төрийн захиргааны, 36,949 нь буюу 19.55 хувь нь төрийн тусгай, 130,033 нь буюу 68.82 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа аж.
Төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороодоос ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд нийт 193 ёс зүйн зөрчил бүртгэгдсэнээс төрийн захиргааны удирдах албан тушаалтантай холбоотой 19, гүйцэтгэх албан хаагчтай холбоотой 174 ёс зүйн зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй юм байна.
Харин ёс зүйн зөрчлийг анх удаа гаргасан 166 албан хаагч байгаа бол 27 албан хаагч нь давтан гаргажээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гарч буй зөрчил дутагдлыг засаж арилгах, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооноос тогтоол гаргаж, Төрийн албаны зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо.
Хуралдааны төгсгөлд “бусад” гэсэн хэсэгт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах УИХ-ын тогтоолыг хэлэлцэн дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнг ажлын хэсэг наймдугаар сарын 25 гэхэд УИХ-д өргөн барихыг тусгажээ.
Анх 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж явуулах үед Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргаж байжээ. Мөн БОХХАА-н байнгын хороо хуралдаж Малын генетик нөөцийн болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Эдгээр хуулийн төслийг баталснаар малын удмын санг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн босоо тогтолцоог бий болгосноор дампуурахад хүрээд буй Мал эмнэлгийн салбарыг хөл дээр нь босгоно хэмээн хууль санаачлагчид онцолсон юм.
| https://ikon.mn/n/10mz |
10n | Улаанбаатар төмөр замын даргыг жинхлэх бололтой | Э.Туул | 11/06/2013 11:08:00 |
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын даргын асуудал өрнөөд нэлээд хугацааг өнгөрүүллээ.
Саяхан тус нийгэмлэгийн ҮЭХ-оос мэдэгдэл гаргаж, 26 жил төмөр замтай амьдралаа холбосон ясны төмөр замчин, одоогийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг жинхэлж өгөхийг хүссэн 18 мянган төмөр замчны хүсэлтийг төрийн өндөрлөгүүдэд дамжуулж байсан.
Түүгээр ч барахгүй УБТЗ ХНН-ийн сүүлийн үеийн ололт амжилтууд нь Шинэчлэлийн Засгийн газар хэн нэгэндээ “бялуу хуваах” зарчмыг урьтал болгож, улстөржүүлэлгүйгээр төмөр замын удирдлагад тогтвор суурьшилтай ажиллаж байсан нэр хүндтэй, туршлагатай мэргэжлийн төмөр замчинаар төмөр замыг удирдуулсаны үр дүнтэй салшгүй холбоотой бөгөөд үүнд нийт төмөр замчид сэтгэл хангалуун байгаа талаар ч хэлж байсан.
Эл асуудлыг өрнөж байх үеэр буюу өчигдөр Төрийн ордонд “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал боллоо. Энэхүү хуралд “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов тэргүүтэй төлөөлөгчид оролцсон билээ.
Нэгэнт Оросын талаас “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Нэгдүгээр дэд ерөнхийлөгч ирсэн энэ үед Улаанбаатар төмөр замын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх магадлал өндөр байгаа, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурал болох талаар учир мэдэх хүмүүс ярилцаж байна.
Мөн АН-ынхан улстөржиж, хэн нэг улстөрчөөр Монгол Улсын чухал байгууллагыг удирдуулахгүй байх гэсэн итгэл найдвар тасраагүй байгаагаа ч дуулгаж байна.
Ямартай ч өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд болсон УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны хурлаас даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Г.Сэрээнэндоржийг тун удахгүй жинхлэх байх гэсэн хүлээлт үүсээд байна.
Зургаан сар УБТЗ ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Г.Сэрээнэндоржийн хувьд 2005 оноос хойш “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ерөнхий инженерээр ажилласан 26 жил төмөр замтай хувь заяагаа холбож яваа жинхэнэ мэргэжлийн хүн юм.
Гэхдээ сүүлийн үед 18 мянган төмөр замчины урам удахгүй хугарах талаар мэдээлэл цацагдаад буй. Учир нь Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын гишүүн зэрэг өндөр алба хашч явсан “Эрдэнэт”-ийн Д.Одхүү тохироо хийж, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилогдохоор зэхэж байгаатай холбоотой гэнэ.
Д.Одхүүг УИХ-ын дарга З.Энхболд хүртэл дэмжиж байгаа гэх сураг ч дуулдаж байна. Тиймээс АН-ынхан улстөржилгүйгээр, 18 мянган төмөр замчиныхаа урмыг хугалалгүй, энэ чухал байгууллагад насаараа ажилласан туршлагатай мэргэжлийн хүнийг томилно гэдэгт найдаж байна.
| https://ikon.mn/n/10n |
10n0 | ВИДЕО: Меланиа хоёр дахь өдрөө Дональд Трамптай хөтлөлцөхөөс татгалзжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/24/2017 08:52:00 |
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэр, тэргүүн хатагтай Меланиа нарын хооронд ямар нэг зөрчил байгаа бололтой. Найм хоногийн хугацаатай гадаад айлчлалаар аялж яваа хос хоёр өдөр дараалан таагүй харилцаатай байгаагаа хэвлэлийнхэнд харуулжээ.
Даваа гарагт Израйлийн Тель Авив хотод газардсан ерөнхийлөгч хүндэтгэлийн улаан хивсэн дээр алхахдаа Меланиагийн гараас хөтлөх гэхэд тэргүүн хатагтай гарыг нь түлхэж байгаа дүрс олны анхаарлыг татсан юм.
Тэгвэл Мягмар гарагт Италийн нийслэл Ромд газардсаны дараа Трамп онгоцноос гарч ирээд шатаар буухын өмнө тэргүүн хатагтайн гараас атгах гэхэд Меланиа үсээ засах хөдөлгөөн хийж, ерөнхийлөгчийн гарнаас бултсан байна.
Олон нийтийн сүлжээнүүд энэ сонирхолтой үзэгдлийн талаар гайхан хэлэлцсээр байгаа юм.
Тэдний хооронд ямар асуудал гарсныг өөрсдөөс нь өөр хэн ч мэдэхгүй биз. АНУ-ын ерөнхийлөгч Ватиканд айлчилсныхаа дараа Сицилид болох Их Долоогийн уулзалтад оролцох юм.
| https://ikon.mn/n/10n0 |
10n1 | Дулмаагийн ӨРХИЙН ОРЛОГО өссөн шалтгаан юу байв | Б.Өнөртогтох | 05/24/2017 08:54:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Дэлхийн улс орнуудын нийгэм эдийн засгийн байдлыг харьцуулсан жагсаалтад манай улс одоогоор 130-д жагсдаг. Өндөр хөгжилтэй, төсвийн орлого нь хэдэн тэрбум ам.доллараар хэмжигддэг, том том үйлдвэрүүд хөгжсөн орнуудтай дүйцүүлэх аргагүй ч хөгжингүй орнуудын жагсаалтад манайх харьцангуй урдуур яваа” хэмээн Төв банкны мэргэжилтэн залуу онцолж билээ.
2006 он хүртэл бага орлоготой буюу ядуу орны жагсаалтад багтаж байсан Монгол Улс 2006 оноос хойш дундаж орлоготой буюу хөгжингүй орнуудын жагсаалтад орж ирсэн аж. Энэ жагсаалт дотроо дээд төвшинд явж байсан бид сүүлийн жилүүдэд доод төвшинд шилжиж орхисныг мөн л тоон баримтаар харуулав. Өөрөөр хэлбэл, “дундаж орлогын хавх” гэгч зүйлээс бид гарч чадахгүй явсаар дуусах вий хэмээн санаа зовдог учраас энэ хавхаас гарахын тулд төр засаг, Төв банк, Сангийн яам бүх талаар чармайж байгааг ч дуулгасан юм.
Харамсалтай нь одоогоор энэ хавхнаас гарах боломж бидэнд алга. 2011 онд түүхий эдийн үнэ өссөн, Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн үед манайх дэлхийн зах зээлд дээгүүр жаалж явсан цаг үе бий. Гэвч энэ сайхан үе эргээд ирэхгүй нь тодорхой болсон. Монгол Улсын эдийн засгийн тоон мэдээ дандаа сөрөг талдаа явж байгааг олон улсын агентлагууд онцолж буй юм.
Манай улсын эдийн засгийн бодит тооцооллыг гаргадаг Moody's, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд эдийн засгийн нөхцөл байдлыг “тогтвортой” хэмээн онцолсон ч үүнээс бууруулж болохгүйг хатуу анхааруулсан гэх. 2016 онд бид тавхан тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гаднын зах зээлд гаргажээ. Тэрний дийлэнх нь зэс, нүүрс. Монгол Улсын эдийн засгийн 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай, сүүлийн зургаан жилийн төсөв нь дандаа алдагдалтай, валютын ханш тогтворгүй хэлбэлзэж буй, банкны салбарын чанаргүй зээл нийт зээлийн 8.3 хувийг эзэлсэн.
Жилдээ 20-30 хувиар нэмэгдэж байгаа гэх мэтээр эдийн засагт дандаа таагүй мэдээ дуулдаж байх юм. Ганц гялтайх мэдээ нь БНХАУ-ын Ардын банктай хийсэн Төв банкны своп хэлцэл үргэлжлэхээр болж ам.долларын ханшаа 3,000 давуулж алдах айдсаас ангижирлаа. Гэсэн ч ханшийг өнөөдөр байгаагаас /ам.долларын ханш өчигдрийн байдлаар 2,417 төгрөгтэй тэнцэж байна/ доошлуулах, Төв банкны валютын сангийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага өнөө хэр шийдэл олоогүй байна. Ядахад АН-ын эрх баригчдын зам барихад зарцуулсан гэх Чингис бондын хүү гэж жилдээ 500 сая ам.доллар гадагшаа өгөх боловч дотооддоо энэ мөнгийг олох нэг ч том төсөл хөдлөөгүй байгааг худлаа гэж хэлэхгүй биз.
Статистикийн байгууллага сонгуулийн захиалгаар ажиллав уу
Энэ мэтээр эдийн засгийн бодит тоог харахаар энэ улсад болж бүтэж байгаа зүйл огт алга. Гэтэл Гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ эхлээд ч эдийн засаг сэргэлээ хэмээн шоудах аж. Үндэсний статистикийн байгууллага нь өрхийн орлого өссөн, гадаад худалдаа, аж үйлдвэрийн салбар, нийгмийн даатгал, халамж, ДНБ, үнэ, мөнгөний нийлүүлэлт дөм өссөн гэсэн дүн мэдээг хэдхэн хоногийн өмнө танилцуулав.
Тодруулбал, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын эцсээр 12.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн дүн мэдээг танилцуулав. Өрхийн орлого мөн л өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн нь тэтгэвэр, цалин хөлсний хэмжээ, хөдөө аж ахуйн орлого өссөнтэй холбоотой гэсэн тоон мэдээ өгчээ. Арай ч чанаргүй зээлийн хэмжээ буурлаа хэмээн хийрхсэнгүй өнгөрлөө. Банкны салбарынхан болон эдийн засагчдын ярьж хэлж байгаатай алд дэлэм зөрүүтэй мэдээллийг тэд өгч сууна.
Өрхийн орлого өссөн үндсэн шалтгааны дийлэнхийг тэтгэвэр, цалин өссөн учраас хэмээн тайлбарлажээ. Гэвч хэзээ цалин нэмсэн билээ хэмээн Статистикийн байгууллагаас асууя. Тэтгэврийг 20-50 мянган төгрөгөөр нэмснээс өөрөөр огтхон ч өөрчлөлт орсонгүй. Эсрэгээрээ долоон төрлийн татвар нэмэгдэж, шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн.
Чалькод төлөх өөрөө дуусгасан ч Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалт сайжирсангүй. Уул уурхайн хөрөнгө оруулалтад ахиц гарсангүй, өнөөх л бахь байдгаараа улстөржиж суугаа. Дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 300 ам.доллар хүрч галзуурч байхад, манай улс дөнгөж 50 ам.доллараар гаргаж байгааг худдаа гэж хэлэхгүй. Төсвийн орлого нь 235 тэрбум төгрөгөөр тасарчхаад байгаа улсад яаж ч бодсон өрхийн орлого өсөж, гадаад худалдаа гайхалтай сэргэх боломж харагдахгүй байгаа юм.
Тиймээс Үндэсний статистикийн байгууллага улстөржсөн мэдэгдэл гаргав уу хэмээн хардахад хүрч байна. Монголын хэт баян, хамгийн ядуу хоёрын цалинг харьцуулаад дундаж гаргачихдаг учраас харьцангуй дүн гарах нь ч аргагүй болов уу.
Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймдээ ч улсаараа дампуурчхаж гэсэн сөрөг мессеж явуулахгүйн тулд сонгууль угтсан, захиалгын мэдэгдэл хийлээ хэмээн улстөрчид, эдийн засагчид онцолж байгааг энд сануулахгүй өнгөрч болохгүй юм. Төсвийн алдагдлаа ч нөхөж чадахгүй байгаа улсад өрхийн хүн амын тоо хасагдчихаагүй л бол өрхийн орлого нэмэгдэх боломж байхгүй.
Дорж, Дулмаа хоёр таван хүүхдийнхээ гурвыг нь хөөгөөд явуулчихвал магад өрхийн орлого өсөж мэдэх. Түүнээс өөрөөр өрхийн орлого өсөх шалтгааныг эрээд олсонгүй. Эдийн засаг тоон баримтыг өөрчлөөд биччихээр, эсвэл хэн нэг дарга гадагшаа айлчлаад ирэхээр л сайжирдаггүй гэдгийг бид олон жилийн туршлагаас мэднэ. Тэтгэврийн зээлийн хүүг, бууруулж цалин тэтгэврийн хүүг тэглэхээр ч сайжрахгүй. Гагцхүү уул уурхайгаас хэт хамааралтай болчихсон эдийн засгаа солонгоруулах, том төслөө хөдөлгөж гэмээнэ энэ улсад өөрчлөлт хийгдэх учиртай юм. Хамгийн гол нь мөнгө орж ирэх, баялгаа мөнгө болгох гарц болгоноо ашиглах ёстой.
Монголд мөнгө орж ирэх нь, гэхдээ...
Эдийн засаг харин ч “дефолт”-оос гарч дефляци боллоо гэсэн хэтэрхий онолдсон, ойлгомжгүй эдийн засгийг энд яриад ч хэрэггүй. Дулмаагийн авдаг цалин нэмэгдэж, таван хүүхэд нь хоногийн хоолондоо санаа зовохгүй унтаж л байвал жинхэнэ эдийн засгийн сэргэлт болно. Том тоо өөрчлөгдөж, онолын талаасаа сайжрах нь эдийн засагч, улстөрчид, Засгийн газарт хэрэгтэй байж болох ч бидний амьдралд цалин нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа хямд байх л чухал.
Махаа хямд үнээр худалдаад авчихдаг, ипотекийн зээлээ асуудалгүй төлчихдөг байвал энэ чинь жинхэнэ сэргэлт болно. Үүнийг нь бий болгохын тулд улстөрчид TOO ярьж онолдох гэхээс илүү бодит ажил хийх хэрэгтэй байгаа юм. Маргааш сонгууль болох учраас тоон баримтаа яаж ч өөрчилж болно оо.
Гэхдээ барилгын салбар зогсонги байдалд орчихсон, банк санхүүгийн салбарт чанаргүй зээлийн хэмжээ 11.6 их наяд төгрөгт хүрч ипотекийн зээл зогсчихсон байхад эдийн засагт эерэг дохио ирлээ гэж мянга түм шоудаад яах билээ. Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын нийт хадгаламж манай улсын иргэдийн тавхан хувийн хөрөнгө дээр тогтдог. Өөрөөр хэлбэл, 100 саяас дээш хадгаламжтай хүн 6000 орчим л байдаг гэдгийг банкны салбар хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл энэ хүмүүсийн хадгаламжийн хүүнээс татвар аваад эхлэхээр цалин, тэтгэврийн зээлийн хүү буурна гэдэг лөөлөө болох билээ. Энэ мэтээр төр гаргасан сайхан шийдвэрээ нөгөө гараараа баллуурдаж сууна. Тэгсэн атлаа нэг улсад айлчилж 350 сая юань олж ирснийгээ эдийн засгийн сэргэлт хэмээн тайлбарлах нь илүүц биз ээ. Хөдөлж эхлээгүй том хөтөлбөрт санал тусгаснаа боломж хэмээн хийрхэхээс илүүтэй түүнийгээ ажил хэрэг болгох талаар ажиллах учиртайг хатуухан сануулчихъя.
Бодит эдийн засаг ийм л байна. Өнөөдөр ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах шийдвэр эцсийн байдлаар гарвал эдийн засагт харин амь тариа орж ирж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэж Энэтхэг, Хятад, БНСУ, Япон зэрэг улсаас гадна Валютын сангаас 1.5 тэрбум ам.долларын зээл авна.
Хэдийгээр дийлэнх нь төсвийн алдагдал нөхөх, валютын сангийн нөөцөө бүрдүүлэхэд ашиглах ч боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон ажил урагшилж чадвал жинхэнэ утгаараа “сайхан мэдээ” болох нь. Тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр Монголд мөнгө орж ирнэ. Харин тэр мөнгийг халамж хэлбэрээр тарааж, санал авах зорилгоор битгий ашиглаасай хэмээн хүсье дээ. Эцсийн дүндээ энэ мөнгө ч гэсэн зээл гэдгийг эрх баригчид минь мартуузай.
| https://ikon.mn/n/10n1 |
10n2 | Б.Баярмаа: Жуулчны баазуудын бохир Хөвсгөл нуурт шингэж байна | Б.Энхзаяа | 05/24/2017 09:04:00 |
Монголын аялал жуулчлалын томоохон бүс болсон Хөвсгөл нуурын бохирдол, хамгаалалтын асуудлыг “Зууны мэдээ” сонин хөндөн бичиж байгаа билээ. Хөвсгөл нуурын өнөөгийн байдал, бохирдол, жуулчны баазуудын үйл ажиллагаа, төрийн бодлого хэрхэн чиглэгдэж байгаа талаар “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.
ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХААР ОЛОН УЛСЫН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН
Хөвсгөл нуур байгалийн ямар чухал нөөц вэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц. Усны нөөц Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус. Дэлхийн цэнгэг усны бараг нэг хувьтай тэнцдэг.
Тиймээс Хөвсгөл нуурын усны нөөцийг хамгаалах, түүний цэвэр тунгалаг байдлыг хадгалах нь зөвхөн Монголын төдийгүй дэлхий нийтийн асуудал. Бид ч олон улсын өмнө энэ нуурыг цэнгэг, ариун байлгахад үүрэг хүлээсэн улс.
Дэлхийн дулаарал Хөвсгөл нуурын сав газарт манай орны бусад бүсээс илүү хурдтай илэрч байгаа. Монгол Улс дулаарлаараа дэлхийн дунджаас дээгүүрт явдаг. Монгол дотроо Хөвсгөл нуурын сав газарт сүүлийн 40 жилд Хатгал орчмоор 1.8 хэм, Ханх орчмоор 2.7 хэмээр дулаарсан байна. Уур амьсгалын энэ өөрчлөлтийг дагаад нуур орчмын байгаль орчны төлөв байдал өөрчлөгдөж эхэлсэн. Хөвсгөл нуурыг тойрсон өндөр уулсын мөнх цас нь хайлсан.
Одоо мөнх цэвдгүүд нь гэсэж байна. Хөрс нь хуурайсаж, хатаж, ургамлын бүрхэвч доройтож, биологийн төрөл зүйл хомсдох эрсдэл үүсээд байгаа. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж Хөвсгөл нуурыг хамгаалах бодлогыг төр засгийн төвшинд авч үзэх ёстой байтал хамгаалалтаас илүү ашиглалт нь түлхүү яваад байгаа юм. Зөвхөн ашиг олох нүдээр харсаар байгаа нь Хөвсгөл нуурын цэвэр, тунгалаг байдал алдагдаж экологийн доройтолд орох эрсдэл үүсчихээд байгааг анхаарахгүй орхиж болохгүй.
ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ
Үүнд нөлөөлж байгаа хамгийн гол шалтгаан нь газар олголт. Монголын хамгийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, биологийн маш олон төрөл зүйлтэй, Монголын болон дэлхийн “Улаан ном”-д орсон ургамал, амьтад тэнд нутагладаг. Хөвсгөл нуурт цутгадаг 99 гол, рашаан, мөнх цаст уулс, ян сарьдгууд, түүн доторх нэн ховор амьтад. Энэ бүх байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нөөц нь хүмүүсийн ашиг олох сонирхлыг татсан.
Иймээс эмх замбараагүй, ашиг хайсан үйл ажиллагаа болоод нөөц даацыг харгалзаж үзээгүй, газар олголт нуурын экологид сөрөг нөлөө үзүүлэх болсон. Сүүлийн 40 жилийн дотор нуурын эрэг дагуу Усны тухай хуулийг зөрчөөд энгийн хамгаалалтын бүс дотор газрыг олгож эхэлсэн. Энэ газар олголт өнөөдрийг хүртэл Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар менежментийн төлөвлөгөөгүй явж ирсэн. Төлөвлөгөөтэй байсан бол жуулчны үйл ажиллагааг энд явуулна, судалгаа шинжилгээний ажлыг энд хийнэ, энд аж ахуйн үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөөд түүний дагуу газар олголтыг хийх ёстой байсан.
Би Хөвсгөл нуурыг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага байгуулсан цагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, Тусгай хамгаалалтын газарт шаардаж ирсэн зүйл бол менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулах байсан. Харамсалтай нь яам өнөөдрийг хүртэл үүнийг хийгээгүй, хуулиа зөрчөөд явж байгаа. Нуурын эргийн дагуу төлөвлөлтгүйгээр, даацыг нь харгалзахгүйгээр газрын зөвшөөрлийг хавтгайруулан олгож өөрсдөө ашиг олдог. Ингэснээр жуулчны баазууд нэг дор хэт олноор төвлөрч байгуулагддаг. Үүнээс болж хөрс, усны бохирдол, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад нуурын сав газрын байгалийн унаган төрх алдагдах аюул учраад байгаа юм.
ЖУУЛЧНЫ БААЗЫН АЧААЛАЛ 10 ДАХИН НЭМЭГДСЭН
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Гео экологийн хүрээлэн судалгаа хийсэн байдаг. Судалгааны дүнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой 70,000 га газар байна. Энд 50 орчим жуулчны бааз л ажиллах даацтай гэж тогтоосон. 2011 онд С.Оюун сайдын үед үүнийг тогтоож жуулчны баазуудын тоог нэмэхгүй. Харин ч зарим газарт тоог нь багасгая, хэт ачаалалд орчихсон баруун эргийн Жанхай, Модот булангийн хавьд гэр хороолол шиг хашаагаа дэрлэн энгийн хамгаалалтын бүсэд нуураас 200 метрийн дотор хууль зөрчиж байгуулагдчихсан жуулчны баазыг татан буулгах тухай яригдаж байсан.
Харамсалтай нь энэ ажил амьдрал дээр хэрэгжээгүй. Газар олголт улам нэмэгдсэн. Тухайлбал, 2015-2016 онд жуулчны баазын тоо 100-аар нэмэгдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ сард өгсөн мэдээллээр 118 гэр буудал, 38 жуулчны бааз байна гэсэн. Гэтэл төрийн бус байгууллага судалгаа хийхэд 163 жуулчны бааз байна. Үүнд яамнаас тавьж байгаа хяналт алга. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийсэн болоод өнгөрдөг.
Хамгийн их төвлөрөлттэй Жанхай орчимд 6.8 км газарт 37 жуулчны бааз, 26 гэр буудал байрлаж байна. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр, орон сууцад тавигдах стандартаас 10 дахин нэмэгдсэн байгаа юм. Жуулчны бааз, гэр буудлын олонх нь Усны тухай хуулиа зөрчөөд энгийн хамгаалалтын бүс дотор үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүссэн хатуу хог хаягдал, бохир ус Хөвсгөл нуурын усны чанарт муугаар нөлөөлж байна. Ялангуяа жуулчдын ачаалал ихтэй газарт усны бохирдол стандарт шаардлагаас давж эхэлсэн нь санаа зовоосон асуудал болоод байна.
БОХИР, ХАТУУ, ШИНГЭН ХОГ ХАЯГДАЛ БОЛ НУУРАНД ТЭСРЭХ БӨМБӨГ Л ГЭСЭН ҮГ
Жуулчны баазууд нэг, нэг уулын аманд өөрийн гэсэн овгор шовойхоо үүсгэчихсэн. Тэдгээр уулын аманд байгаа 118 гэр буудал, 38 жуулчны баазад яг ийм тооны жорлон, ийм тооны бохир, хатуу, шингэн хог хаягдлын цэг байгаа юм. Энэ бол нууранд тэсрэх бөмбөг л гэсэн үг. Энэ олон бохирдлын цэг нийлэхээр Хөвсгөл нуурыг сөнөөх маш аюултай эх үүсвэр болчхоод байна. Хэрэв менежментийн төлөвлөгөө байсан бол ам бүрд байгаа бохирын цэгийг Хатгал, Ханхын төв дээр суурилуулж нэг болгох ёстой. Хөвсгөлд өнөөдөр хүртэл ямар нэгэн цэвэрлэх байгууламж байхгүй.
Одоо байгаа стандартаар нуурын ус, хөрсөнд шингээхгүйгээр доторлосон жорлон бий болгоод бохироо машинаар зөөж нуураас хол Хатгал тосгон дахь лагийн талбайд асгах ёстой. Баазууд бохироо хэрхэн зөөдөг талаар хөдөлгөөнийхөө гишүүдээр хяналт хийлгэсэн. Хэдэн машин бохир лагийн цэг рүү явдгийг судлахад бохир зөөсөн тохиолдол гарч байгаагүй.
Тэр их бохир хаачсаныг судлахад баазууд бохирын цэгтээ ёмкость тавьдаг. Түүнийгээ цоолж байгаад хөрсөнд байршуулчихдаг. Түүгээр бохир нь хөрсөндөө шингэж байдаг. Эсвэл цементэлдэг. Гэтэл Хөвсгөл нуур орчим мөнх цэвдэгтэй хөрс учраас цемент нь хагарч бохир нь хөрсөндөө шингэдэг. Хөвсгөл нуурыг жуулчдад харуулж их хэмжээний ашиг олж байгаа мөртөө ийм сэтгэлгүй компаниуд олон байгаа нь маш харамсалтай.
ТОМООХОН КОМПАНИУД САЛБАРЫН ЯАМАНД НӨЛӨӨЛЖ ОНЦГОЙ БҮСЭД ГАЗАР ЭЗЭМШСЭН
Жил, жилд гардаг Засгийн газрын үндсэн чиглэл, баталж байгаа төсвийг нь харахад Хөвсгөл нуурын усны чанарыг тодорхойлох, хамгаалах чиглэлд ямар ч төсөв, төлөвлөгөө байдаггүй. Тэртэй тэргүй усны чанар муу гарна. Үүнд арга хэмжээ авах нь төрийн үүрэг. Гэтэл энд аялал жуулчлалыг хөгжүүлье, ашиг олъё гэсэн зорилгоор л үе, үеийн сайд нар харж, ярьж ирснээс биш бидний амьдралын, эрүүл байхын эх үүсвэр, ирээдүй хойч үеийн маань уух ус, хувь заяа энд байна гэдгийг огтоос тооцож үзэхгүй байгаа.
Эцэстээ Монгол орны цэвэр усны энэ том нөөцийг хамгаалах талаар төрөөс гаргаж байгаа бодлого нь нутгийн иргэд, олон нийтийн, иргэний нийгмийн байгууллагын оролцоогүйгээр, зөвхөн өнөөдрийн эдийн засагт оруулах хувь нэмрийн өнцгөөс, ашиг олох байдлаас, хувийн бизнесийн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс батлагддаг. Нуурыг хамгаалах ёстой хуулиуд нь батлагдчихсан ч хэрэгждэггүй.
Хууль бус үйлдэл даамжраад эцэстээ хууль зөрчих явдал тэр бүс нутагт хэвийн үзэгдэл болсон. Харамсалтай нь үүнийг үе, үеийн Засгийн газар, аль ч намын үед зохицуулж чадсангүй. Харин ч эсрэгээрээ улс төрийн нөлөөлөл, эмх замбараагүй байдлын золиос болоод дуусаж байна. Тэр битгий хэл томоохон компаниуд салбарын яаманд нөлөөлж хамгаалбал зохих хамгийн чухал эко системтэй газрыг онцгой бүсээс гаргаж эзэмшилдээ авсан тохиолдол гарсан.
Тухайлбал, 2014 онд салбарын сайд С.Оюун тушаал гаргаж Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газрын онцгой бүсийн дотоод бүсчлэлийг өөрчлөөд “Анжигас” жуулчны баазад аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон. Үүнийг Хөвсгөл нуурыг судалж байсан гадаадын олон эрдэмтэн, судлаач, манай байгууллага, нутгийн иргэд эсэргүүцэж шаардсан ч үр дүнд хүрээгүй.
НҮҮДЛИЙН ШУВУУДТАЙ ХАМТ УЛААНБААТАРААС ИРЭЭД БУЦДАГ БИЗНЕСИЙНХЭН
Хөвсгөл нуур орчимд аялал жуулчлал 20 гаруй жил хөгжлөө гэж ярьдаг. Гэтэл нутгийн иргэдийн амьдрал ерөөсөө өөрчлөгдөөгүй. Жуулчид их ирэх үед тэд өөрсдийн гар урлалаар хийсэн хэдэн бүтээгдэхүүнээ зараад зөвхөн амьжиргаандаа тус нэмэр болгодог. Жуулчны баазын эрх авсан нутгийн иргэн маш цөөн. Гарын таван хуруунд багтах төдий. Олонх нь Улаанбаатараас очдог учраас орон нутагт бүртгэлгүй, тэгэхээр тэнд ямар нэгэн татвар төлдөггүй. Ажилтнуудаа ч Улаанбаатараас аваад оччихдог, орон нутгийн хүмүүсийг ажилд авахгүй.
Түүгээр зогсохгүй нуурын даац нь ихэссэн газарт замагжаад эхэлчихсэн. Нуурын бохирдлын үзүүлэлт бол энгийн ажиглалтаар замагжих үйл явц байдаг. Замагжилт нь Хатгалаас эхлээд нуурын эх рүүгээ тэлж байгаа. Энэ бол маш аюултай үзэгдэл. Засгийн газраас төсөв гаргаад салбарын яамнаас хийж байгаа нэг ч судалгаа байдаггүйд харамсдаг. Япон, Америкийн эрдэмтэд төслийн хүрээнд нуурын усыг шинжилсэн тохиолдол бий.
Гэтэл эгч дүүс гэж нэрлэдэг Байгаль нуурыг хамгаалахад ОХУ маш их хөрөнгө гаргадаг. Бизнесийн байгууллагууд нь ч Байгаль нуурыг хамгаалах санд маш их мөнгө хандивладаг. Усны чанарт нь байнга судалгаа хийж байдаг. Манай бизнесийн томоохон байгууллагуудын олонх нь Хөвсгөл нуур орчимд газрын зөвшөөрөлтэй. Харамсалтай нь тэдний нэг нь ч өнөөдөр хүртэл Хөвсгөл нуурыг хамгаалах тал дээр санаа тавьж хөрөнгө оруулаагүй.
Нүүдлийн шувуудтай Улаанбаатараас ирж зуны жуулчдын орлогыг хамаад нүүдлийн шувуудтай буцдаг. Нутгийн иргэд хог хаягдал, нуурынхаа бохир устай хамт үлддэг. Ийм л хувь заяагаар 20 жил явсан нь аялал жуулчлалын хөгжил мөн үү?
| https://ikon.mn/n/10n2 |
10n3 | Венесуэльд Уго Чавесийн төрөлх гэрийг шатаажээ | Зууны мэдээ | 05/24/2017 09:18:00 |
Улс төр, эдийн засгийн гүнзгий хямралд ороод байгаа Латин Америкийн Венесуэль улсад эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна.
Өчигдөр жагсагчид улс орны экс Ерөнхийлөгч Уго Чавесийн төрөлх гэрийг шатаажээ. У.Чавесийн төрөлх гэр байшин Баринас мужид байдаг аж. Цагдаа нар 19 настай оюутныг хөнөөсний дараа ард иргэд хилэгнэн гудамжид гарч ийм явдал болжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Венесуэлийн парламент улс оронд хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг зарлаж, гадаадын тусламжийн сувгийг нээхийг уриалсан юм. Улс төрийн хямрал гүнзгийрсээр эдийн засгийн хямралд хүргэж, инфляц хэдэн зуун хувиар нэмэгдэж, гол хэрэглээний бараа ховордож үнэ нь тэнгэрт хаджээ.
Сөрөг хүчнийхэн энэ хямралд Ерөнхийлөгч Мадурогийн харалган бодлого буруутай хэмээн үзэж түүнийг огцрохыг шаардсаар байна.
| https://ikon.mn/n/10n3 |
10n4 | Т.Ариунбаатар: Төмөр замын байгууллагуудыг хамгийн ашигтай хувилбараар ажиллуулна | Х.Ариунгэрэл | 05/24/2017 09:47:00 |
Гэрэл зургийг mpa.mn
ЗТХЯ-ны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн захирал Т.Ариунбаатартай ярилцлаа.
-“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ байгуулагдаад таван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулав, байгууллагын гол зорилго чиглэл юу вэ?
-Манай төв хувийн болон улсын төмөр замын байгууллагуудыг тэгш эрхтэйгээр, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамгийн ашигтай хувилбараар ажиллуулах зорилготой байгууллага. Тэгш эрхтэйгээр өмчийн хэлбэр харгалзахгүй ажиллуулна гэдэг нь хувийн болон улсын төмөр замын байгууллагууд нэг нэгнийхээ галт тэрэгний хөдөлгөөн болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад болохгүйгээр, нэг нэгнийхээ эрх ашгийг хөндөхгүйгээр үйл ажиллагааг нь зохицуулахыг хэлнэ.
Ерөө өртөөгөөр жишээ авъя л даа. Дамжин өнгөрүүлэх ачааны хэмжээ эрчимтэй нэмэгдлээ гэж бодоход Ерөө өртөөний ачааг цаг алдалгүй татаж авч чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Хэн түрүүлж зах зээлд хүрсэн нь үнэд ордог учраас аль нэг нь давуу байдлаа ашиглан бусдын ачаа тээвэрт саад учруулахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс аль компанийн явуулсан ачаа хэний суурь бүтэц дээгүүр, хэр хэмжээний хатуу зурмагийн дагуу дамжин гарч байна вэ гэдгийг хянах нь чухал.
Бид үүнийг зохицуулах үүрэгтэй. Уул уурхайн болон бусад үйлдвэрийн төмөр замууд нэмэгдэх нь тодорхой. Ингэхээр хэн түрүүлж хөдөлсөн нь зах зээлд амжилт олно. Өөрийнхөө ачааг түлхүү явуулах зэрэг асуудал үүснэ. Иймд манай төв өдөрт хэдэн галт тэрэг, транзит тээвэр, стратегийн болон нүүрсний тээвэр, арилжааны галт тэргийг хувийн болон улсын төмөр замуудаар хэрхэн тэгш эрхтэйгээр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дамжин өнгөрүүлэх зохицуулалтыг хийж өгнө гэсэн үг.
-Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” ТӨХК хоёр өөр байгууллага. Ачааны төрлөөс үл хамаарч цаг хугацаа, зардал хэмнэх үүднээс хамтарч нэг зүтгүүрээр ачаагаа тээвэрлэх боломжтой юу. Тийм зохицуулалт танайх хийж болох уу?
-Энэ бол байгууллагын дотоод асуудал. Өөрөөр хэлбэл, тус тусдаа нэг зүтгүүрээр явуулах, жинг нь гүйцээгээд нэг зүтгүүрээр хамтраад явуулах эсэх нь тухайн байгууллагын өөрийн эрх ашиг буюу хоорондын асуудал. Бид бол хөдөлгөөнийг л зохицуулна. Төвийн үндсэн эрх зүй нь улсын болон нийгмийн чанартай ачаанууд, олон улсын зорчигч тээвэр, дотоодын зорчигч тээвэр, транзит болон нүүрсний тээвэр, мөн нэг төмөр замаас нөгөө төмөр замд хүлээлгэн өгдөг ачаануудыг тээвэрлэхэд л оролцох ёстой.
Хүмүүсийн дунд түгээмэл буруу ойлголт байдаг. Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулна гэхээр төмөр замын байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд нь оролцож, замын цагдаа шиг зохицуулж, удирдана гэж ойлгодог. Гэтэл бид төмөр замын байгууллагуудын хоорондын тэгш эрх, тээврийн чиглэлийн үйлчилгээний шударга өрсөлдөөнийг бий болгох л зорилготой юм.
-Хөдөлгөөний ачааллыг нь тэнцвэржүүлэх гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Ачааллыг нь тэнцвэржүүлэх буюу адил тэгш байлгана гэж ойлгож болно.
-Яг одоо ийм ажиллагаагаа явуулж эхэлсэн үү?
-Ерөнхийдөө таван жилийн хугацаанд Европын төмөр замын стандартуудыг Монгол Улсын хөрсөн дээр буулгах бэлтгэл ажлуудыг хийж байна. Хэдийгээр бид галт тэрэгний хөдөлгөөнд иж бүрнээр нь хяналт тавихгүй байгаа боловч галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийг баталж өгч, биелэлтийг нь авч байна. Зурмаг гэдэг нь улсын болон нийгмийн чанартай ачаанууд, олон улсын зорчигч тээвэр, дотоодын зорчигч тээвэр, транзит тээвэр, нүүрсний тээвэр зэрэг бүхий л галт тэрэгний явах графикийг нарийн гаргана гэсэн үг.
Транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээвэр гэдгийг хүмүүс одоо мэддэг болсон. Монгол Улсын хилийг нэвтрэн Монголын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч оронд хийгдэх тээвэрлэлтийг л транзит тээвэр гэж байгаа юм. Энэ тээврийг аль болох богино хугацаанд дамжин өнгөрүүлэх нь эдийн засгийн өндөр үр ашигтай. Транзит ачаа нэмэгдээд ирэхээр манай төмөр замын тээх, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх шаардлагатай болно. Өдөрт 24 галт тэрэг явуулах ёстой. Үүний нэг хэсэг нь зорчигчийн галт тэрэгт оногдоно, зарим нь дотоод тээвэртээ оногдоно. Ингэхээр транзит галт тэрэгний зурмагийг яаж гаргах вэ, хугацааг яаж бууруулах вэ гэдэг зохицуулалтыг хийж байна.
Ерөнхийдөө ийм зохицуулалтыг хийгээд явахад ЦУП (Центр управления перевозками) буюу Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийг зайлшгүй байгуулах ёстой. Нэгдсэн төв маань иж бүрнээрээ ашиглалтад орчихвол Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх төмөр замаар хэний галт тэрэг, хаана явж байгааг дэлгэцээр хянаж, зохицуулаад явчихна.
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК, “БТЕГ” ХХК гэсэн төмөр замын байгууллагуудтай танай төв яг одоо ямар байдлаар хамтарч ажиллаж байна?
-Яг одоогийн байдлаар зөвхөн зурмаг дээр л хамтран ажиллаж байна. Мөн Зам тээврийн хөгжлийн яамыг төмөр замын статистик мэдээллээр тогтмол хангаж байгаа.
Статистик мэдээллийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төмөр замын байгууллагуудын зорчигч болон ачаа тээвэрлэлт, ачаа эргэлт, транзит ачааны талаарх мэдээллийг авч нэгтгэн, салбарын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн хөтөлж, олон нийтэд ил тод мэдээлж ажилладаг.
-Танай төвийн баталсан нэгдсэн зурмагаар энэ гурван байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно.
-Хувь, хувьсгалын энэ гурван байгууллагатай үл ойлголцох, үл итгэх тохиолдол гардаг уу?
-Үүнийг ярихаас өмнө нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Манай улсын хэмжээнд төмөр замын ийм чиглэлийн байгууллага өмнө нь байгаагүй тул төмөр замын салбарын бүхий л асуудалд “УБТЗ” ХНН улсаа төлөөлөн оролцдог байсан. Энэ ч утгаараа Төмөр замын хэрэг эрхлэх газар “УБТЗ”-ын дэргэд байж, тус газрын даргын үүрэгт ажлыг “УБТЗ”-ын дарга хавсран гүйцэтгэдэг байсан. Ингээд тэдний хийж ирсэн ажилд хөндлөнгөөс оролцоод ирэхээр үл ойлголцох асуудал гардаг байсан. Одоо бол Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ маань хувь нийлүүлсэн нийгэмлэг, хувийн болон улсын төмөр замын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
-Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг мөрдөөгүйгээс осол аваар, хохирол гарсан тохиолдол байдаг уу?
-Төмөр замын аливаа ослууд зурмаг мөрдөөгүй гэхээсээ илүү хувь хүний хариуцлагагүй байдлаас болж их гардаг. Зурмагийг хэдийгээр хүн өөрөө хийж байгаа боловч цаана нь автоматаар тохируулж өгч байдаг.
-Хойноос урагш чиглэсэн манай гол төмөр замыг газрын зураг дээрээс харахад шулуун зам боловч нарийн тооцоход маш их тахиралдсан байдаг юм билээ. Энэ нь эдийн засаг, цаг хугацааны хувьд маш их алдагдалтай байдаг болов уу гэж боддог?
-Тийм шүү. Хоолтын даваа гэхэд маш өгсүүр, уруу зам ихтэй. Төмөр зам тахир эргэх бүрд мянганы нарийвчлалаар өргөгдөж байж давааны орой дээр гараад буудаг. Мэдээж орой руу гарахын тулд галт тэрэг маш бага хурдтайгаар гардаг. Тиймээс төмөр замын нэвтрэн өнгөрүүлэх болон даацын чадвар тэнд маш их алдагддаг.
Улаанбаатарт орж ирж байгаа төмөр зам Рашаантаас наашаа Эмээлтийн давааг өгссөөр байгаад орж ирдэг. Энэ хоёрын хооронд хэрвээ шулуун явдаг бол дараагийнхаа өртөөнд хүрч нөгөө галт тэрэг нь зөрөөд хурдан эргэж болдог. Гэтэл энд нэг талдаа 45 минут зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, 45 минутыг 24 цагтаа хуваагаад үзэхэд тэнд арван хэдхэн хос галт тэрэг л хоёр талдаа гарах боломжтой болж байгаа юм. Үүнийг замын хүнд аясууд гэж яриад байгаа хэрэг. Харин орчин үед тунель буюу хонгил ашигладаг болсон.
-Монгол Улсад барьж байгаа, цаашид барих төмөр замуудын зурагтай танилцаж байсан уу. Энэ байдлыг засаж залруулсан байдаг болов уу?
-Төмөр замын дэлхийн хөгжил нэг хэмнэлтэй болсон. Нам дор газар байвал тэгшлээд өндөрлөх, өндөр газар байвал сэтэлж замаа тавьж байна. Нэг төвшний төмөр зам гэдэг нь бидний ярьдгаар хурдны галт тэрэгний замыг хэлээд байгаа юм. Хурдны галт тэрэг нь нам дор байсан ч, өндөрлөг байсан ч нэгэн хэмээр хурдалдаг.
Эрдэнэтийн “Аспайр майнинг” компанийн барих гэж байгаа төмөр замыг аль болох нэг төвшинд барих тал дээр анхаарч ажиллаж байгаа юм билээ. Хамгийн сайн жишээ бол Тавантолгойн төмөр зам. Төмөр замыг нэг төвшинд барих нь өөрөө эдийн засгийн маш их үр өгөөжтэй.
-Тэгэхээр Ухаахудаг, Гашуунсухайтын төмөр замын суурь бүтэц буюу шороон даланг нэг төвшинд, стандартад нийцүүлж барьж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Говийн бүс нутаг учраас даваа нугачаа таараагүй, харьцангуй нэг төвшинд ойртуулж барьж байгаа гэж хэлж болно. Гэхдээ бүх юм нь 100 хувь нэг төвшинд баригдсан төмөр зам бол өндөр хурдны зам л байдаг.
-Танайх Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан байгууллага. Төмөр замтай гадны улс орнуудад ч танайхтай адил төрлийн байгууллагууд бий. Энэ төв байгуулагдах үндсэн шалтгаан нь юу вэ?
-Үндсэн шалтгаан гэдэг ойлголтыг илүү энгийнээр тайлбарлая. Монголд ганцхан төмөр зам, ганцхан “УБТЗ” байхад нэгдсэн төв байх шаардлагагүй байсан. Харин одоо “УБТЗ” ХНН, "МТЗ" ТӨХК, “БТЕГ” ХХК гээд гурван компани төмөр замын тээвэрт оролцож байна. Дээр нь, Говийн төмөр замууд, Хангимандал-Гашуунсухайт буюу Монголын босоо тэнхлэгийн төмөр зам гэхчлэнгээр шинэ төмөр замын төслүүд эрчимтэй яригдаж байна.
Нэг үгээр хэлбэл, төмөр замын салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хоорондын үйл ажиллагааг зохицуулах нэгдсэн төвийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг. Дэлхийн төмөр замын сүлжээтэй бүх улс орнуудад манайх шиг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв бий.
-Нэгдсэн төвийн барилга баригдаад үйл ажиллагаагаа жинхэнэ утгаар нь явуулж эхэллээ гэж бодоход гадаад улс орны адил төстэй байгууллагуудтай ижил болон ялгаатай чанар нь юу байх бол?
-Нэгдсэн төв гэдэг маань тухайн улсын аюулгүй байдалтай холбоотой, дэлхий нийтэд нэг л стандартад байдаг, төмөр замын тусгай стратегийн объект буюу нууцын зэрэглэлтэй, тухайн улсынхаа төр засгийн харьяа хяналтад байдаг байгууламж юм. Ямар нэгэн том хэмжээний осол аваар гарах, мөн улсын чанартай тусгай галт тэргүүд явах үед нэгдсэн төв нь галт тэрэгний хөдөлгөөний шууд удирдлагын үйл ажиллагаанд оролцдог.
-Цаашид Монгол Улсад шинээр төмөр замын байгууллагууд нэмэгдэнэ. Иймд танай төвийн үйл ажиллагаа улам өргөжнө. Тэгэхээр мэдлэг чадвартай боловсон хүчний хэрэгцээ шаардлага гарна. Энэ тал дээр одоо ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Мэргэжилтэн гэдэг бол хамгийн үнэт капитал. Тэгэхээр энэ капиталыг бий болгохын тулд бид одоо байгаа мэргэжилтнүүдээ чадваржуулах ажлыг зохион байгуулдаг. Мөн чадвартай боловсон хүчин ажилд авахыг эрмэлздэг. Гэвч харамсалтай нь төрийн байгууллагын цалин ямар байгаа билээ. Чадвартай хүн олж ажиллуулахад хүндрэл гардгийг нуугаад яах вэ.
Бид өнөөдөр олон улсын төвшинд нийцсэн, мэргэжлийн байгууллага болохын тулд гадаад, дотоодын олон байгууллагатай харилцаатай ажиллаж байна. ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуультай таван жилийн гэрээ байгуулан ажиллаж байна. БНХАУ-ын Галт тэрэгний дохиолол холбооны Шанхай хот дахь инженерийн салбараас зохион байгуулдаг Азийн улс орнуудын төмөр замын байгууллагуудын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад жил бүр хоёр хүн, мөн БНХАУ-ын Худалдааны яам, Олон улсын худалдаа, бизнесийн академиас хөгжиж буй орнуудад зориулан зохион байгуулдаг урт болон богино хугацааны сургалтад төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг жил бүр хамруулдаг.
Өнөөдөр манай төвд мэргэжил дээшлүүлээгүй, өөрийгөө боловсруулж чадавхижуулаагүй мэргэжилтэн байхгүй гэж хэлж болно. Энэ жилийн сургалтын хөтөлбөр маань эхэлчихсэн. Манай төвөөс хоёр мэргэжилтэн сургалтад явчихсан. Дараагийн ээлжийн мэргэжилтэн ирэх сарын 03-нд явахаар бэлтгэлээ хангаж байна. Нэмж хэлэхэд, төвийн батлагдсан төсөвт боловсон хүчнийг чадавхжуулах, сургах, мэргэжил дээшлүүлэх зардал тусгагддаггүй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас төрийн болон төсөвт байгууллагуудыг төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлсэн байгаа.
Өнөөгийн нөхцөлд манайх дотоод бололцоогоо дайчлан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг болон төмөр замын салбарын чиглэлээр богино болон дунд хугацааны сургалт зохион байгуулдаг гадаад орны болон олон улсын байгууллагатай холбоо тогтоож, хүлээн авагч талын буюу уригч талын зардлаар салбарын болон төвийн ажилтнуудаа сургалтад хамруулж байгаа нь багагүй амжилт гэж бодож байна. Мөн дотооддоо Тээврийн дээд сургуультай хамтран төвийн ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэх сургалтад хамруулдаг.
-Одоогоор хэчнээн мэргэжилтэн сургаад байна вэ?
-2015 оноос хойш БНХАУ-ын Шанхай болон Чендү хотод 18, ОХУ-ын Эрхүү хотод 15, Тээврийн дээд сургуульд 16 мэргэжилтнээ хамруулаад байна. Гэхдээ зөвхөн төвийнхөө биш ЗТХЯ, “МТЗ” ТӨХК, “БТЕГ” ХХК-ийн мэргэжилтнүүдийг ч хамруулдаг. Мөн зөвхөн төвийн ажилтнууд бус төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, инженер техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд байна.
-ГТХЗНТ-ийн барилгын асуудал ямар шатандаа явж байна. Төвийн барилга баригдаад галт тэрэгний хөдөлгөөнийг хянаж эхлэхэд ажиллах боловсон хүчний тоо, бүтэц бүрэлдэхүүний хувьд яаж нэмэгдэх вэ?
-Барилгын асуудал ярихаас өмнө тухайн газарт баригдах барилгын техник, эдийн засгийн үндэслэл, барилгын зураг төслөө боловсруулах шаардлагатай.
2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайдын тушаалаар Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ТЭЗҮ, барилгын зураг төсөл боловсруулахад шаардлагатай 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан байсан. Гэвч Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсноор батлагдсан төсөв маань буцаагдсан. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын санхүүжилтээ ингээд ашиглаж чадаагүй юм.
2014-2016 онд ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан боловч төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж шийдэгдээгүй байна.
Ингээд бид 2015 онд М.Зоригтыг Зам, тээврийн сайдаар ажиллаж байх үед, Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед дотоод нөөц бололцоогоо ашиглан ТЭЗҮ, зураг төслөө боловсруулъя гэсэн санаачилга гаргасан. Үүний дагуу Эрхүү хотын Зам харилцааны сургуульд 15 мэргэжилтэн сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэн, ОХУ-ын Эрхүү хотын Дорнод-Сибирийн төмөр замын хөдөлгөөн удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн Хятад, Солонгос, Япон, Америк, Герман улсуудын адил төстэй үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн талаар судалсан. Ингээд бид ТЭЗҮ боловсруулах ажилдаа орж, 2016 оны зургаадугаар сард ТЭЗҮ-ээ боловсруулж дуусгасан.
Энэ үеэр төрийн захиргааны төв байгууллага болон төмөр замын байгууллагын дунд хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмжийг нь тусгаж чадсан. Барилгын хувьд газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны хүчинд барилга баригдах газраа чөлөөлүүлж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ГТХЗНТ-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулснаар барилга барих ажил эхлэхэд бэлэн болчхоод байна.
-Танай төв байгуулагдсанаар төмөр замын салбарт ямар өөрчлөлт шинэчлэлтүүд гарах бол?
-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь бүрэн хүчин чадлаар ажилласнаар үр ашиг бүхий тээврийн оновчтой нэгдсэн систем бий болж, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтэрч, салбарын хөгжил шинэ төвшинд хүрнэ. Түүнчлэн төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож, олон улсад Монголын төмөр замын өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.
| https://ikon.mn/n/10n4 |
10n5 | Кувейтүүд Түлэнхийн төвийн шинэ барилгыг 8 САЯ ам.доллараар ивээн тэтгэлээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/24/2017 09:48:00 |
Кувейтийн сангаас Монгол Улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан 8 сая ам.долларын /20 тэрбум төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд өчигдөр /2017.05.23/ гарын үсэг зурсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Кувейт Улсын Эль-Кувейт хотод болсон бөгөөд Монголын талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн талаас Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулла Ал-Бадер оролцжээ.
Уг тусламжаар манай улс Улаанбаатар хотноо Түлэнхийн төвийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах юм. Барилгын ажил 2018 онд дуусаж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар төлөвлөгджээ.
1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг 2011 онд акталж, шинээр барилга барихаар болсон боловч санхүүжилтийн асуудлаас болж гацаад байсан юм.
Нийт 10 сая ам.долларын өртөгтэй барилгын 8 сая ам.долларыг ийнхүү Кувейт улсаас буцалтгүй тусламж болгон олгосноор шинэ Түлэнхийн төв удахгүй нээгдэх боломжтой боллоо.
Эх сурвалж: kuna.net.kw | https://ikon.mn/n/10n5 |
10n6 | Өмнөд, Хойд Солонгосын удирдагч нарыг уулзахад Ромын Пап лам зуучилна гэжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/24/2017 09:45:00 |
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх түүхэн уулзалтыг зохион байгуулахад туслахыг Ромын католик шашны тэргүүн Пап ламаас хүссэн байна.
Өмнөд Солонгосын католик шашны тэргүүн, хамба лам Ким Хи Жун ерөнхийлөгчийн тусгай элчээр Ватиканд зочилж, Мягмар, Лхагва гарагийн нэгэнд Мүүн Жэ Иний захидлыг Пап ламд гардуулахаар болсон тухай тус улсын томоохон сонин Жүүнган Илбо мэдээлжээ.
2014 онд АНУ-Кубын дипломат харилцааг хэвийн болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн Пап лам Франсис нь хоёр Солонгосын уулзалтыг зохион байгуулж чадна гэж итгэж байгаа аж. Гэвч Хөх ордны захиргаа дээрх мэдээллийг няцааж “Хамба лам Ким ерөнхийлөгчийн хувийн захидлыг Пап ламд гардуулна. Захидалд Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын тухай байхгүй. Харин хоёр Солонгосын эв найрамдлын төлөө залбирахыг хүссэн байгаа” гэжээ.
Энэ сарын эхээр ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүүн Жэ Ин хоёр Солонгосын харилцааг сайжруулахын төлөө бүх аргыг хэрэглэнэ гэж сонгуулийн сурталчилгааныхаа үеэр амлаж байсан юм.
Эх сурвалж: Korea Times | https://ikon.mn/n/10n6 |
10n7 | Нийслэлд тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлж эхэллээ | www.ulaanbaatar.mn | 05/24/2017 09:46:00 |
Сүүлийн жилүүдэд тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан тоо толгой нь цөөрч цаашлаад устах аюулд хүрээд байгаа цөөнгүй тооны тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг.
Газар малтагч энэ амьтныг амьд “экскаватор” хэмээн зүйрлэдэг. Учир нь гурван метр гүн, олон салаа нүх ухдаг газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж, ус, агаар нэвтрэх боломжоор ханган, газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж тэр нь үр болж ургадаг бөгөөд хөрсний бүтцийг сайжруулдаг байна. Ингэснээрээ ургамал ургахад асар их нөлөө үзүүлдэг аж.
Тарвага байгаа учраас хуурай газарт үнэг нутаглаж, шувууд үүрлэх зэрэг бусад амьтны амьдрах орчны үндэс суурь нь болдог байна. Ийнхүү экосистемд чухал үйлчилгээ үзүүлж байдаг тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлд анх удаа эхлүүлээд байна.
Одоогийн байдлаар зуслангийн бүсээс нийт 15 тарвагыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/10n7 |
10n8 | Камержуулалт үр дүнгээ өгч байна | А.Төгөлдөр, iKon.mn | 05/24/2017 10:12:00 |
“Аюулгүй хот” төслийн хүрээнд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд тохирсон, оновчтой, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн цагдаагийн газраас “Телекамер” дэд хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой үр дүнд хүрч эхлээд байна. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор
Баянзүрх дүүргийн 14,
Сүхбаатар дүүргийн 8,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 51 цэгт 86 камер суурилуулсан аж.
Шинээр суурилуулсан камерийн тусламжтайгаар 84 зөрчил, 28 гэмт хэргийг илрүүлсэн байна. Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн “Камерийн хяналтын төв”-ийн телекамерийн жижүүрийн цагдаа нар энэ оны эхний дөрвөн сард 29 гэмт хэргийг үйлдэл дээр нь, 119 гэмт хэргийг камерийн бичлэгээр илрүүлж холбогдох албан тушаалтанд нь шилжүүлсэн гэх дүн мэдээ гарчээ.
Мөн үйлдэл дээр нь 428 зөрчлийг, камерийн бичлэгээр 151 зөрчлийг илрүүлж зохих арга хэмжээг авсан байна. Телекамер тавигдсанаар гудамж зам талбайд үйлдэгдэх гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд ихээхэн үр нөлөө үзүүлж буй юм. Мөн камержуулалт хийгдсэнээр гэмт хэргийн шинжтэй гомдол дуудлага ч багассан байна.
Нийслэлийн Засаг даргын зүгээс камержуулалтын ажилд дэмжлэг үзүүлж байгаа. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт суурилагдсан баталгаат хугацаа нь дуусч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 64 хяналтын камерийг засварлах, солих зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган шийдвэрлэн өгчээ. Түүнчлэн иргэд аж ахуйн нэгжийн дунд “Камержуулалт” болзолт уралдаан зарласан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран зарласан энэхүү уралдаанд иргэд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд 22 сууц өмчлөгчдийн холбоо, 2 хөршийн хяналтын бүлэг, 36 байгууллага, 4 иргэн өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа орчинд 561 хяналтын камер суурилуулсан байна.
| https://ikon.mn/n/10n8 |
10n9 | Ирээдүйн Ерөнхийлөгчөө тольдох боломж - ШУУД МЭТГЭЛЦЭЭН | Д.Жаргалсайхан | 05/24/2017 10:17:00 |
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль тун ойртлоо. Эрх баригчид “хуулийн шаардлагад” нийцээгүй гэх шалтгаар МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд УИХ гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэв. Ийнхүү Улсын Их Хуралд суудалтай гурван намын гурван хүн 6-р сарын 6-наас 24-ны хооронд “уралдахад” бэлэн болжээ.
Ардчилсан оронд Ерөнхийлөгч болох хүнээ сайтар судлаж, ойлгосны дараа л иргэд нь санал хураалтанд оролцдог. Тийм боломжийг олгодог хамгийн оновчтой арга бол телевизийн шууд мэтгэлцээн байдаг. Харин тийм мэтгэлцээний соёл, хэвшил манай улсад олигтой төлөвшөөгүй хэвээр байгаа.
Шууд мэтгэлцээн бол нэр дэвшигчдийн хувьд ч өөрийгөө олон нийтэд товч, тодорхой илэрхийлэх, бага хугацаанд түргэн таниулах боломж. Монголд телевизийн анхны мэтгэлцээн 1993 онд анхны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгдэж байсан (Л.Түдэв, П.Очирбат) бол сүүлчийнх нь 2013 онд (Ц.Элбэгдорж, Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ) болсон. Гэвч бараг бүх мэтгэлцээн агуулга, хэлбэрийн хувьд мэтгэлцээн гэхээсээ илүү урьдчилан тохирсон асуултанд ээлж дарааллан хариулсан санал асуулга болоод өнгөрч байсан юм.
Монголчууд бид улсынхаа Ерөнхийлөгчөөр хэнийг сонгосоноо сонгуулийн дараа биш, саналаа өгөхөөсөө өмнө тодруулахыг хүсэж байна.
Мэтгэлцээн - Цаг үеийн ЗАЙЛШГҮЙ шаардлага
Би өмнөх нийтлэлдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчид капитализмыг аль хэр сайн ойлгож мэдсэн, эрх мэдлээ компаниудын чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн асуудлуудыг зах зээл өөрөө шийдэх боломж олгоход хэрхэн ашиглах, ер нь тэгж чадах мэдлэг, боловсрол, хүсэл эрмэлзэлтэй эсэхийг иргэд мэдэхгүй байгаа тухай бичсэн.
Монголд улс төрийн сонгуулийн компанит ажил хэн нь хэн болох, юуг яаж хийх гэхээсээ илүү өрсөлдөгчөө харлуулж, өөрийгөө гэгээрүүлж харагдуулахад төвлөрөх боллоо. Үр дүнд нь нэр дэвшигчид нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудын шийдлийг гаргаж ирэх бус, иргэдээ талцуулчихаад байх юм.
Мэтгэлцээн нь нэр дэвшигчийн манлайлагч шинж, гэр бүл, төрөл садан нь хэн болох, аливаа зүйлд ямар хандлагатай, ямар зан төлөвтэй хүн болохыг харуулж чадвал сонгогчдын санаа бодолд нөлөөлдөг. Телевизийн шууд мэтгэлцээн нь сонгогчдын гуравны хоёрт нь “маш ихээр”, аль эсвэл “ямар нэгэн хэмжээнд” нөлөөлдөг учир бусад сурталчилгааны ач холбогдлыг тэр хэмжээгээр бууруулдаг тухай “Пев судалгааны төв”-ийн дүгнэлт (2012) гарчээ.
Сонгуулийн компанит ажил нь дэмжигчид руугээ гэхээсээ, шийдвэрээ гаргаж амжаагүй “хөвөгчид” рүү илүүтэйгээр чиглэдэг. Шууд мэтгэлцээн нь сонгогчдод нэр дэвшигчийн тухай бодит мэдээлэл өгч, хэний төлөө саналаа өгөх шийдвэрээ гаргахад нь чухал үүрэгтэй болохыг судлаачид (Холбрүүк, Холл, Готфрайд) тогтоожээ.
Мэтгэлцээний явцад нийгэмд бий болсон зарим шинэ асуудлууд ч тодордог. Тэр асуудлууд нь сонгуулийн дараа ч олон нийтийн хэлэлцүүлгийн гол сэдэв болон үлддэгээрээ чухал ач холбогдолтой. Мэтгэлцээн нь хүүхэд залуусд ардчиллын талаар ойлголт авахад сайнаар нөлөөлдөг болохыг (Маккинни, Рилл. 2009) мөн л судалгаагаар баталсан байна.
Зардал талаасаа ч орон даяар цацсан телевизийн шууд мэтгэлцээн илүү хүртээмжтэй бөгөөд хямд тусна. Энэ удаагийн сонгуульд нэг нэр дэвшигчид зарцуулах зардлын дээд хэмжээг нам буюу эвсэлээс нь 6.8 тэрбум төгрөг, нэр дэвшигчээс өөрөөс нь 3.9 тэрбум төгрөг байхаар тогтоожээ. Нэр дэвшигчид бүх аймаг, сумаар ээлжлэн явж маш их зардал гаргахын оронд шууд мэтгэлцээнийг орон даяар явуулах нь илүү олон хүнд хүрэх боломж юм.
Мэтгэлцээний агуулга ба хэлбэр
Монгол улсад эдүгээ нүүрлээд буй засаглалын хямралын бас нэг шалтгаан бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийн нөлөө улам их болж ирсэнтэй холбоотой. Ерөнхийлөгчид үндсэн хуулийн дагуу арваад эрх мэдэл олгодог бөгөөд тэдгээрийг гадаад харилцаа, аюулгүй байдал, засаглалын хараат бус, тэнцвэртэй байдлыг хангах гэж гурав ангилж болно. Мэтгэлцээнийг энэ гурван сэдэв тус бүрээр нь зохион байгуулах нь зүйтэй.
Нэр дэвшигчдийн эдийн засаг, нийгмийн болон гадаад харилцааны бодлогыг танин мэдэх, өмнө нь хэлж байсан үг, үйлдлүүдтэй нь холбон тодруулах, хэтийн төлөвийг хэрхэн харж буйг нь яриулах, улс төр эдийн засгийн байгууллуудын үйл ажиллагаа, харилцан хамаарал, одоо байгаа бүтцийг яаж дүгнэж, яаж өөрчлөх тухай заавал хэлэлцүүлэх шаардлагатай байна. Монголчууд бид төр засагт бугшсан авлигыг таслан зогсоох, сэргийлэхийн тулд нэр дэвшигчийн намын болон сонгуулийн зардлын санхүүжилтийн тухай урьдчилан судалсаны үндсэн дээр тодорхой асуулт тавих нь зүй.
Нэр дэвшигч нь дээрх гурван ангиллын асуудлуудаар ямар бодлого боловсруулсан, нийтэд хүргэж хэлэлцүүлсэн эсэх, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах багаа бүрдүүлсэн эсэхийг тодруулах нь ирээдүйн тэргүүн сонгогдсоныхоо маргаашнаас шууд ажилдаа ороход бэлэн байх, ажлын үр дүн нь эхнээсээ өндөр байхад шууд нөлөөлөх юм. Угаас сонгогдсоны дараа бэлтгэх цаг зав гардаггүй.
Мэтгэлцээний хэлбэрийн хувьд огт урьдчилан задлахгүйгээр, ерөнхий биш тухайлсан асуулт тавьж хариулт авах, зөрөөтэй үзэл бодлыг нь лавлан тодруулаад бусдаас нь асуух, бүгдэд нь эсрэг байр сууриа илэрхийлэх, няцаах боломж олгох ёстой.
Ийм мэтгэлцээнийг зохион байгуулахад хөтлөгч чухал үүрэгтэй. Өмнөх туршилгаас харахад хөтлөгч нь зөвхөн асуулт тавих ажил хийж байсан нь мэтгэлцээнийг унтаа, эрчимгүй, сонирхолгүй болгож байлаа. Мэтгэлцээнийг нэр дэвшигч бүр индэрийн ард зогсож, эсвэл өндөр сандал дээр зэрэгцэн сууж, үгүй бол дугуй ширээг тойрон сууж бүх хүнд яг адилхан байрлал, нөхцөл, үг хэлэх боломж олгон зохион явуулах хэрэгтэй.
Мэтгэлцээний хэлбэр, агуулгыг оновчтой тохируулан, амьд хэлбэрээр зохион байгуулж, үзэгчдэд ургуулан бодох сэдэл өгч чадвал иргэд тухайн сэдвээр цэгцтэй мэдээлэл авах, саналын шийдвэрээ оновчтой гаргахад нь тус болно.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн өмнөхөн Америк, Франц, Солонгос улсуудын сонгуулийн цэгцтэй үе шаттай, маш сонирхолтой, өрсөлдөөнтэй мэтгэлцээнүүдийг үзсэн Монголчуудын дунд тэдгээртэй төстэй үйл явдал болно гэсэн хүлээлт маш өндөр болоод буйг нийгмийн мэдээллийн хэрэгслүүд тодхон харуулж байна.
Ардчилсан Монголын төрийн өндөр, дээд албан тушаалтныг үзэл бодлоо цэгцтэй, чөлөөтэй илэрхийлэх чадваргүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Телевизийн шууд мэтгэлцээнд идэвхитэй оролцохыг нэр дэвшигчидэд уриалж байна.
Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
| https://ikon.mn/n/10n9 |
10na | Тусгай сургуулиудаа Ерөнхийлөгчийн ивээлд авъя | Зууны мэдээ | 05/24/2017 10:45:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал, нийгэм дэх оролцоог дэлхий нийтээрээ ихэд анхаарах болжээ. Тэдний амьдрах, сурах орчинд хэрхэн анхаарч байгаа нь улс орны хөгжлийн нэгэн хэмжүүр болж байна. Саяхан 29 дүгээр сургуулийн сурагчид өөрсдийн сурч боловсрох эрхийн төлөө жагсаал зохион байгуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн.
Мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зохион байгууллаа. Тэдний чин хүсэл нь сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах байв. Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ боловсролд төдийлөн анхаардаггүй гэдгийг салбар бүртээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс тусгай сургуулиуд дээр үүсээд байгаа асуудал ямар шийдэлд хүрсэн, жагсаал зохион байгуулсан хүүхдүүдийн байдал ямар байгаа, ер нь энэ салбарын гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
29 дүгээр сургуулийн багш А.Ганхуяг, 116 дугаар сургуулийн багш Ц.Түмэн-Өлзий, сэтгэл судлаач Б.Баярцэцэг, Монголын Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нарын байр суурийг хүргэж байна.
29 дүгээр сургуулийн багш А.Ганхуяг:
ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙД МУУГААР НӨЛӨӨЛСӨНД ХАРАМСЧ БАЙНА
-Би энэ сургуульд 30 жил ажиллаж байна. Бид хүүхдүүдийнхээ “Багш нарын дохиог сайжруул” гэсэн шаардлагыг хүлээж авсан. Одоо үйл ажиллагаа маань жигдэрч байна. Энэ жил манай сургууль арав орчим залуу багш авсан. Тэд хүүхдүүдийн дохиог ойлгохгүйн улмаас үл ойлголцол үүссэн. Түүнээс дохиогоор хичээлээ заадаггүй, багш нар нь нэг ч дохио мэддэггүй гэсэн асуудал байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй энгийн багш ажиллах тийм амар байдаггүй. Хамгийн наад зах нь цамц гэхэд ноосон, нэхмэл, нимгэн, зузаан гээд өнгө болон төрлөөр нь ялгахын тулд эхлээд ерөнхий нэр өгнө. Цамцаа зааж нэрийг нь өгч, зургийг нь тавиад дохиогоо өгөөд явдаг. Дээрээс нь хурууныхаа үсгийг заах жишээтэй.
Ганцхан үг таниулахын тулд 4-5 үйл ажиллагаа шаарддаг. Энэ бүхэн дэс дараалалтай үйл ажиллагаатай, бүгд дохиотой явдаг. Хэн ч гэсэн юм мэдэхийн тулд тухайн хүнд шаардлага тавих нь зүйн хэрэг. Бидэнд сайжруулах зүйл байгаа. Одоо хүүхдүүд маань ямар нэг дарамт шахалт байхгүй хичээлээ хийгээд явж байна. Бид бэлгийн дарамт үзүүлсэн эсэх асуудлаар шалгуулах гээд цагдаагийн байгууллагад хандсан. Тийм асуудал байхгүй гээд хэрэгсэхгүй болгосон. Миний 30 жил хөдөлмөрлөсөн энэ салбарт ийм үйл явдал болсон нь харамсалтай байна. Олон улсад бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ Ерөнхийлөгчийн эсвэл Хаан хатныхаа ивээл дор авдаг. Манайх өмнө нь Боловсролын яамны харьяа байсныг болиулсан.
Манай сургууль дээр байрладаг Төрийн бус байгууллага ийнхүү хүүхдүүдийг маань турхирлаа гэж ойлгож байгаа. Манай хүүхдүүд сонсдоггүй учраас гаднаас муу мэдээлэл авч, хараалын үг хэлдэггүй. Одоо бол уураа хүрэхээр ингэж хэлбэл болдог юм байна гэдгийг мэдсэн. Манай хүүхдүүд багш нараа хүндэлнэ, хүнтэй зөв боловсон харьцдаг байсан бол одоо том ангийн хүүхдүүд багш нарыг юу юм бэ гэсэн байдалтай харьцдаг болсон. Манай дотуур байр гэхэд дотоод дүрэм, журамтай. 19:00 цагаас хойш хүүхдүүдийг эцэг эхийн хараа хяналтгүй гаргадаггүй. Гэтэл хаалга саваад, багш нарыг үл тоодог болсон. Хүүхдүүдийн сэтгэхүйд ингэж нөлөөлсөнд харамсаж байна.
Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл:
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЖ НИЙГМЭЭС АНГИД АВЧ ҮЗЭХ НЬ БУРУУ ЮМ
-Энэ бол маш эмзэг салбар. Тусгай сургуулиуд дээр болсон үйл явдлуудыг анхааралтай ажиглаж суулаа. Эсэргүүцлийн хэв маяг гэж хүн болгонд байдаг. Хүүхдүүдээс бие дааж эсэргүүцэл илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах санаа гарахад их төвөгтэй. Яагаад гэхээр тэр хүүхдүүдэд мэдрэмжээ илэрхийлэх байдал илүү их хязгаарлагдмал байна. Боловсролын тогтолцлоо хэцүү байсан ч жагсаалын дараалал хэв маягийг нь харахад тэр хүүхдүүдийг ашигласан ч юм шиг санагдсан. Гэхдээ эсэргүүцэл гэдэг бусад оронд бол маш үнэтэй зүйл.
Харин манай улсад хэн нэгний компанит ажил ч юм уу, долоо хоногийн онцлох үйл явдал болоод л өнгөрч байна. Энэ асуудал ч тодорхой түвшинд хүрээд намжиж байна. Тэдэнд үлдсэн буруу ойлголтыг засаж залруулахын тулд маш их цаг хугацаа орно. Тэд одоо багш нартай ингэж харьцвал болох юм байна, бид ялан дийлж болох юм байна гэсэн ойлголттой үлдэж байна.
Мөн хүүхэд даган дуураймтгай байдаг учраас энэ ойлголт сэтгэлзүйг засахгүй бол яагаад ч болохгүй. Нийгмийн гажиг, эргэн тойрныхоо эерэг болон сөрөг зүйлсийг хүүхэд бүр дуурайдаг. Тэгэхээр энэ байдал ингээд намжина гэдэг бас л эргэлзээтэй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс ангид авч үзэх нь буруу юм. Аль болох олон нийтийн дунд байлгах хэрэгтэй. Гэтэл манайд Монгол Улс тэрний гадаа дахиад нэг вант улс байгаа мэт харж хандаж байна.
НҮБ-д Хөгжлийн бэрхшээлтэй хүнд бага боловсрол олгох тунхаг хүртэл байдаг. Гэр бүлд нь чиглэсэн ийм тийм ажил хийх ёстой, танин мэдэхүйн боловсрол олгоход багш нар ийм түвшинд ажилладаг байх ёстой, сургуулийн орчинд сэтгэл судлаач нар ингэж ажиллах ёстой гээд олон заалтууд бий. Манайд нэг буруу тогтолцоо байдаг. Тэр нь чи анхнаасаа өөр гэдгийг нь мэдрүүлж өсгөөд байдаг юм. Энэ нь тухайн хүүхдийн сэтгэхүйд насан туршид нь үлддэг. Түүнээс болоод ямар нэгэн асуудлууд гарч ирсээр байна.
116 дугаар сургуулийн багш Ц.Түмэн-Өлзий:
ХҮҮХДҮҮД ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ШААРДСАН ХЭВЭЭР БАЙНА
-Манай сургуулийн сурагчид саяхан хичээл хаялт зарласан. Хүүхдүүд багш нарын ёс зүйн талаар шаардлага өгснийг дүүргийн ёсзүйн хороонд хүргүүлсэн байгаа. Хоёрдугаарт, сургалтын орчныг сайжруулж өгөөч гэсэн болохоор хүүхдүүдтэйгээ хамтарч үнийн судалгаа хийгээд юу авбал болох вэ гэдэг төсвөө гаргаад БСШУСЯ-нд өгөхөөр ярилцаж байна. Хүүхдүүд англи хэл, мэдээлэл зүйн хичээлийг чанартай болгож өгөх, энэ хичээлийн багш нарыг чадавхжуулж өгөөч гэсэн шаардлагыг тавьсан. Тиймээс багш нараас ямар сургалтад суух, яаж мэдлэг, чадвараа дээшлүүлэх талаар ам өчгийг нь авч хүүхдүүддээ танилцуулсан.
Хэрэв мэдлэг, чадвар нь сайжрахгүй бол өөр багш авъя гэсэн шаардлага тавьсан. Ахлах ангийн хүүхдүүдийн шаардаад байгаа зүйл нь олон улсад нийцсэн тоног төхөөрөмж. Хүүхдүүд маань самбар дээр л ажиллаад байгаа. Одоо самбар байхгүй цахим болсон учраас шаардлага тавьсан хүүхдүүдийн зөв гэж бодож байна. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан багшийг бэлддэггүй.
Сүүлийн жилээс тусгай сургуульд ажиллаж байгаа багш нарыг мэргэшүүлэх зорилгоор яамнаас нэг жилийн ангийг нээсэн. Энэ ангид манай сургуулиас хэдэн багш хамрагдаад явж байна. Гадаадад орчин үеийн сургалтад ямар талаар бид үнэхээр мэддэггүй, биднийг чадваржуулах, мэргэшүүлэх ямар ч сургалт явагддаггүй. Бүх мэргэжлээр төгссөн багш нар тухайн орчиндоо тааруулж бэлдэж байна.
Тухайлбал, 29 дүгээр сургуулийн багш нар дохионы хэлийг өөрсдөө л сурч байгаа. Манай сургуульд харааны бэрхшээлтэй, сургагч зүйч багш нь мэргэжлийн хүн байдаггүй. Байсан багш нар нь тэтгэвэрт гарсан учраас өөрсдийнхөө дотоод нөөц боломжийг ашиглаж байна. Олон жил болсон багш нар нь залуу багш нараа зааж сургадаг. Залуу багш нар нь орж ирээд брайль үсэг сураад хүүхдүүддээ заадаг. Улсаас тусгай сургуульд багшлах багш гэж бэлддэггүй. Хүүхдүүд маань хараагүй ч гэсэн гадаадад сурах боломжтой. Тиймээс үүнийг л хүсээд байгаа нь зөв шүү дээ. Энэ асуудал ганц манай сургуульд гараагүй.
Биднийг ойлгодоггүй хүмүүс манай сургууль дээр ирж сургуулийн үйл ажиллагаатай танилцаасай гэж хүсч байна. Манайх сургуулийнхаа нэг талыг дотуур байр болгосон. Спорт заалгүй учраас хүүхдүүд хонхот бөмбөгөөр хичээллэж чаддаггүй. Энэ талаар үе үеийн захирлууд яаманд тавьдаг ч одоогоор шийдэгдсэн юм алга. Тэр бүү хэл багш нарын хэрэглэж байгаа брайль машин БНСУ-ын музейд 20-30 жилийн өмнө тавигдсан байдаг.
Сонсголгүй иргэдийн холбооны тэргүүн Т.Цэдэнбал:
БИДНИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ЯВДАЛ ДУУСАХГҮЙ БАЙНА
-55 жилийн түүхтэй 29 дүгээр сургуульд ийм асуудлууд байсаар байсан. Энэ зүйлийг гаргаж, нийгмийн анхаарлыг татсаныхаа төлөө хүүхдүүдэд дарамт ирж байна. Хүүхдэд ямар буруу байгаа юм бэ. Шударга бус зүйлсийг өөрсдийнхөө дохионы хэлээр илэрхийлсэн. Дохионы хэл бол бидний эх хэл юм. Үнэн зүйлийг ил тод гаргаж ирсэн хүүхдүүдийг дарамталж байгаа нь буруу гэж хэлмээр байна.
Багш нар хүүхдүүдэд анхаарлаа хандуулж, цаашид яах вэ гэж хандах ёстой. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал дуусахгүй байна. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль 2010 онд батлагдсан. Энэ хуульд сонсголгүй хүний эх хэл дохионы хэл мөн гэж хүлээн зөвшөөрсөн. 29 дүгээр сургуулийн захирал сонсголгүй хүний эрхийг давуу байлгахыг хүсч байна. Сонсголгүй хүний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Цаашид бидний эрх ашгийг хязгаарлахаа больцгоо. Бид сонсохгүй нь хамаагүй, бид бүгдийг мэдэж, бүгдийг харж байдаг.
Ийнхүү бид тусгай сургуулийнхан болон сэтгэлзүйч, ТББ-ын төлөөллийн байр суурийг сонслоо. Цөөн үгээр товчилбол 29 дүгээр сургууль дээр үүссэн жагсаал цуглаан гүндээ бол намжаагүй, хүүхдүүд нь багш нараа үл тоосон харилцаа үүсээд явж байгаа юм байна. Тэгж хандаж байгаа хүүхдүүдтэй багш нь бас яаж харьцах нь тодорхой.
Тэдний тэмцэл зүгээр л олон нийтийн анхаарлаас гарсан болохоос хүүхдийн эрх зөрчигдсөн, тэмцэлдсэн хэвээр байна. Энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа талаар БСШУСЯ-наас төлөөлөл урихад “Завгүй ажил ихтэй” гэсэн шалmгаанаар асуудлаас зугтав. Салбар яам нь хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчинг сайжруулах сэтгэл байхгүй, өнчин хүүхэд шиг хандаж байна.
Гал унтраах төдий хэдэн захирамж шийдвэр гаргаад өнгөрсөн гэдэг нь тодорхой болов. Энэхүү хэлэлцүүлгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын асуудлыг олон улсын жишгээр Ерөнхийлөгчийн ивээлд авч, өөрчлөл шинэчлэл хийх нь зүйтэй гэдгийг харж болно. Түүнээс биш захирал халж, яамнаас хичнээн ч шийдвэр гаргаад тэдний эрх зөрчигдөхгүй гэх баталгаа алга.
/Зууны мэдээ сонин сэтгүүлч Т.БАТСАЙХАН, Р.ОЮУН/
| https://ikon.mn/n/10na |
10nb | Жорж Фридман: Хойд Солонгост Америк цохилт өгөх нь гарцаагүй болсон | Р.Төмөр, ikon.mn | 05/24/2017 10:53:00 |
Хойд Солонгост АНУ цохилт өгөхөөр бэлдэж байгаа тухай Geopolitical Futures байгууллагын үүсгэн байгуулагч, судлаач Жорж Фридман өнгөрсөн Даваа гарагт өөрийн таамаглалаа танилцуулсан байна. Тэрээр Орландод болсон 2017 оны Стратегийн Хөрөнгө Оруулалтын Чуулган дээр үг хэлэхдээ ерөнхийлөгч Дональд Трампыг гадаад айлчлалаасаа буцаж ирэх хүртэл буюу ирэх амралтын өдрүүд хүртэл Вашингтон ямар нэг арга хэмжээ авахгүй гэнэ. Харин Хойд Солонгосын зохион байгуулсан пуужингийн цуврал туршилт нь АНУ-д цохилт өгөхөөс өөр сонголт үлдээгээгүй гэж үзжээ.
Түүний Geopolitical Futures байгууллагын шинжилснээр хоёр талын мөргөлдөөнд хүрэх бүх нөхцөл бүрдээд байгаа гэнэ. Тухайлбал АНУ-ын USS Carl Vinson, USS Ronald Reagan байлдааны хөлгүүд Хойд Солонгост цохилт өгөх хэмжээний зайнд байрлаад байгаа. Үүнээс гадна тус бүсэд 100 гаруй F-16 сөнөөгч онгоц өдөр бүр бэлтгэл хийж байгаа нь 1991 онд Цөлийн шуурга ажиллагааг эхлүүлэхэд хэрэглэсэн тактик ажээ.
Мөн бүс нутагт F-35 байлдааны онгоцыг байрлуулаад байгаа. АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид энэ сарын 31-нд Гуам болон Өмнөд Солонгост иргэний хамгаалал, терроризмийн чиглэлээр зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн байна.
Энэ бүхний эцэст ямар ч тохиолдолд Өмнөд Солонгост тохиолдох хохирлын хэмжээ асар их байгааг Фридман ярьжээ. Тухайлбал 25 сая хүн амьдардаг Сөүл хот болон түүний орчмын суурин газрууд Хойд Солонгосын их бууны довтолгоонд өртөхөд бэлэн байгаа. Энэ аюулыг саармагжуулахын тулд АНУ стратегийн бөмбөгдөгч онгоцны довтолгоогоор Пёньяны их бууны зэвсэглэлд цохилт өгөх ёстой гэнэ. Үүнээс гадна тагнуулын буруу ташаа мэдээлэл хүний хохирлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгааг Фридман сануулжээ. Хойд Солонгосын хувьд Гуамын аралд байрлах АНУ-ын Андерсен агаарын баазад цохилт өгч дайнд өөртөө ашигтай нөхцөл үүсгэх ганцхан боломж байгааг тэр онцолсон байна. Цаашлаад ОХУ, Хятад улсууд уг мөргөлдөөнөөс өөрт ашигтай нөхцөл үүсгэхийг санаархах тул “Энэ дайн амархан зүйл биш байх болно” гэж Фридман анхааруулжээ.
Эцэст нь Фридман дэлхийн хэмжээний цорын ганц зэвсэгт хүчинтэй гүрний хувьд Америк л зөвхөн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хүчээр зогсоож чадна гэсэн юм. Хятад ч үүнийг хийж чадахгүй тул Хойд Солонгосын цөмийн зэвсэглэл бол Америкийн гарцаагүй шийдэх ёстой асуудал гэж Жорж Фридман дүгнэжээ.
Эх сурвалж: Mauldin Economics
| https://ikon.mn/n/10nb |
10nc | НЗДТГ-ын байрны гадна бие зассан гадаадын хоёр иргэн торгуулаад, Монголчуудаас уучлалт гуйжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/24/2017 11:09:00 |
Улаанбаатар хотын төв талбай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадна талд ил задгай бие зассан гадаадын хоёр иргэнийг тус бүр 15,000 төгрөгөөр торгожээ.
Зөрчил гаргагч нар "Тэр өдөр "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн. Хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй. Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт хүсэж байгааг цагдаагийн байгууллага уламжилж өгнө үү" гэжээ.
Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр энэ хоёр иргэний мэдээлэл гарсны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар зөрчил гаргасан этгээдүүдийг олж тогтоон шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу торгох шийтгэл ногдуулжээ. | https://ikon.mn/n/10nc |
10nd | ИНФОГРАФИК: Дэлхийд Литвачууд хамгийн их уудаг бол Монгол, Норвегийн иргэд адилхан хэмжээтэй уудаг | Р.Төмөр, ikon.mn | 05/24/2017 11:24:00 |
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгааны тоо баримт дээр үндэслэн дэлхийн зарим улс орнуудын нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээг харьцуулжээ.
Эндээс харвал Балтийн тэнгисийн эргийн Литва улс нэг хүнд 18.2 литр цэвэр спирт ноогддог үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн байна. Эхний байруудыг ОХУ ба хуучин ЗХУ-ын нөлөөнд байсан орнууд эзэлжээ. Харин тэдгээрээс Исламын шашинтай орнуудын хэрэглээ харьцангуй бага байгаа нь харагдаж байна. Тэгвэл Монголчууд нэг хүнд 7.8 литр цэвэр спирт оногддог үзүүлэлтээр Скандинавын хойгийн Норвеги улстай тэнцжээ.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
| https://ikon.mn/n/10nd |
10ne | Соёмботой уулыг ухаж барилга барихыг зогсоолоо | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/24/2017 11:45:00 |
Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гараад байгаа.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан БОАЖЯ-наас албан ёсны тайлбар өгч байна.
Тус яамнаас Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг зогсоожээ. Мөн газар ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хамгийн гол нь ухсан газрыг нөхөн сэргээлгэх тухай мэдэгдлээ.
"Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай "БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаал:
Таван компанийн газар ашиглах эрхийг цуцалжээ
Энэ талаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Энэ нь 2016 онд БОАЖ-ийн сайд Н.Батцэрэгийн үед таван иргэнд олгосон газар юм. Энэ газар нь пүүс компаниуд руу шилжээд оччихсон. Өчигдөр бид тушаал гаргаж газар ашиглах эрхийг нь цуцалсан.
Газар ухсан компанийн удирдлагууд ирж уулзсан. Тэд буруутай үйл ажиллагаагаа зогсоож, өнөөдрөөс эхлэн хэвийн байдалд нь оруулахаар ажиллана гэдгээ хэлсэн” гэсэн юм.
Гэрэл зургийг MPA.mn
-Ямар компани байсан бэ. Анх иргэдэд олгосон газар одоо яагаад пүүс компаниудад очсон юм бэ?
-Зайсангийн уугуул суугуул иргэд газраа авч чадахгүй 10 жил болж байна гэдэг асуудал тавигдаж байсан. Үүний дагуу бид 2015 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоол гаргуулсан. Энэ тогтоолд уугуул иргэдэд бичил аялал жуулчлалын зориулалтаар газрыг нь олгохыг зөвшөөрсөн. Үндсэндээ бид ард иргэдийн асуудлыг 100 хувь шийдэж дууссан байгаа.
Иргэд өөрсдөө хэн нэгэнд шилжүүлсэн тохиолдол гарсан. Иргэдээс пүүс компаниудад очсоныг бид өчигдөр цуцалж, байгалийг хэвийн байдалд оруулах үүрэг өгсөн.
-Энэ газар хэдэн компанийн мэдэлд оччихсон байсан бэ. Бүгдийг нь цуцалсан уу?
-Таван компани байсан. Бүгдээрээ цуцлагдсан.
-Тусгай хамгаалалттай газрыг яг ямар зорилгоор олгодог юм бэ?
-Бид зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл л олгодог. Тусгай хамгаалалттай газрыг өмчлөх, эзэмших эрх зүйн боломж байхгүй. | https://ikon.mn/n/10ne |
10nf | ДЭМБ-ыг ирэх дөрвөн жилд удирдах шинэ захирлыг сонголоо | А.Төгөлдөр, iKon.mn | 05/24/2017 12:01:00 |
Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганаар ДЭМБ-ыг ирэх 4 жилд удирдах шинэ Ерөнхий захирлыг сонголоо.
Сонгуульд Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др.Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхын саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус өчигдөр сонгогдлоо. Ийнхүү Африк тивийн орнуудаас нэр дэвшигч, ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон анхны тохиолдол боллоо.
Др.Тедрос Адханом Гебрейсусийн товч танилцуулга:
2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсус-ийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-н ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.
2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж ирсэн байна.
Эх сурвалж: ЭМЯ | https://ikon.mn/n/10nf |
10ng | ШУТИС-ийн оюутнууд 3D принтер, сийлбэрийн машин зохион бүтээжээ | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/24/2017 12:43:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Төв талбайд өнөөдөр зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна.
Өдөрлөгт ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн оюутнууд өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж байна. Уг сургуулийн оюутнууд 3D принтер, сийлбэрийн машин зохион бүтээжээ.
Сийлбэрийн машиныг бид 500 мянган төгрөгт багтааж хийсэн
ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн оюутан Ц. Доржсүрэн "Төвөгтэй хэлбэр дүрстэй эд ангиудыг өгөгдсөн хэмжээсийн дагуу гаргах боломжтой сийлбэрийн машин зохион бүтээсэн.
Энэхүү машин хурд, бүтээмж зэрэг ажиллагааны хувьд сайн болсон.
Манай улсын хувьд энэ машиныг гаднаас авч байгаа.
Тэгэхээр бид үүнийг худалдаж авахгүйгээр өөрсдөө хийх боломжтой.
Дээд курсын ахтайгаа анх хамтарч ойролцоогоор уг машиныг хоёр сарын хугацаанд хийсэн.
Гаднаас гураваас таван сая орчим төгрөгийн үнэтэй орж ирдэг сийлбэрийн машиныг бид 500 мянган төгрөгт багтааж хийсэн.
Тус машиныг МУИС-д захиалгаар хийж байгаа. Хийцийг нь хүмүүс өөрсдөө хийж болно.
Харин удирдлагын хувьд бид нартай холбогдоод бэлэн болгосон удирдлагаас жишээ авч ашиглаж болно.
Мөн 3D принтер хийсэн. Өөрөө шууд хэвлэх боломжтой.
Принтерийн ард пластик материал байгаа.
Тэрийг нь халаагаад ямар ч биетийг хийхэд 3D байдлаар хэвлэнэ. Гурван тэнхлэгийн дагууд хөдлөнө.
Гадуур зарагддаг үнэ нь 500 мянга орчим.
Бидний хийсэн принтер нь өөрсдийн сургалтанд ашиглаж байгаа материал ашиглан хийсэн болохоор үнийн хувьд харьцангуй хямд.
Хийцийн хувьд голлох нь зардал нь гарна.
3D принтерийг 200 мянган орчим төгрөгийн үнэтэйгээр захиалгаар хийж өгч болно.
Өмнөх бүтээлээ сайжруулахын тулд энэхүү принтерийг хийсэн" гэлээ.
| https://ikon.mn/n/10ng |
10nh | ФОТО: Төв талбай дахь АН-2 онгоц олны анхаарлыг татаж байна | А.Төгөлдөр, iKon.mn | 05/24/2017 12:52:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр танилцуулж байна.
Үйлчилгээ:
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх,
Тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох,
Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулалт,
Хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.
Үзэсгэлэн
Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үзүүлэн болох АН-2 онгоц, шинэ болон хуучин авто машины үзэсгэлэнгээр зочлоорой.
Д.Сүхбаатарын талбай дахь Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгөөс хийсэн фото сурвалжлага
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10nh |
10ni | Ерөнхийлөгчийн Сонгуулийг ажиглах Түр хороо байгуулагдлаа | А.Үлэмж, iKon.mn | 05/24/2017 13:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид зургаадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Сонгууль ажиглах хязгаарлагдмал хүрээ бүхий түр хороог өнөөдөр албан ёсоор нээлээ. Сонгууль ажиглах хороог Монгол Улсын Засгийн газраас олгосон урилгын дагуу нээж байгаа аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сонгууль ажиглах хороог Элчин сайд ноён Гээрт-Хинрич Арэнс удирдах бөгөөд 10 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын шинжээчдийн үндсэн баг Улаанбаатар хотод ажиллаж, урт хугацааны 20 ажиглагч хоёр хоёроороо баг болон улс орон даяар байршин ажиглалт хийх юм байна.
Сонгууль ажиглах түр хорооны тэргүүн Гээрт-Хинрич Арэнс "Манай хороо өчигдөр албан ёсоор ажлаа эхлүүлсэн. Өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хороотой анхны уулзалтаа хийсэн байгаа. Бид ажиглалт хийх явцдаа хорооны зүгээс холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн төлөөлөгчидтэй төдийгүй иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзах болно.
Бид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбогдох бусад олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомж зэрэгтэй нийцэж байгаа эсэхэд үнэлэлт өгнө" гэв.
Ажиглагчид нь:
сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт
сонгуулийн сурталчилгаа
сонгуулийн байгууллагын болон холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаа
хэвлэл мэдээллийн орчин
сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэж буй үйл явц зэргийг ажиглана
хэвлэл мэдээллээр хийгдэж буй сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийнэ
Сонгуулийн өдөр тус хороо нь зөвхөн тодорхой тооны хэсгийн хороод дээр очиж ажиглалт хийх учраас санал өгөх, санал тоолох, дүнг нэгтгэх зэрэг үйл явцыг дэлгэрэнгүй ажиглахаар төлөвлөөгүй байна.
Харин сонгуулийн дараагийн өдөр хороо нь Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассемблейгээс томилсон ажиглагчдын төлөөлөгчидтэй хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулах юм. Сонгуулийг ажигласан талаарх эцсийн тайлан дүгнэлтийг сонгууль дууссанаас хойш ойролцоогоор хоёр сарын дараа олон нийтэд мэдээлэх аж. | https://ikon.mn/n/10ni |
10nj | Хүүхэд өсгөхөд тулгардаг асуудлууд ба жендэрийн тухай ойлголтууд | ikon.mn | 05/24/2017 13:47:00 |
Анх хүүтэй болоод би түүнийгээ өнөөх л хэвшмэл, жендэрийн мэдрэмжгүй арга барилаар хайрцаглах бодолтой байснаа ухаарсан юм. Магадгүй энэ талаар гүнзгий мэдлэг хуримтлуулаагүй байсан минь ч үүнтэй холбоотой биз. Тиймээс би суралцахаар шийдэж билээ... Гэвч долоон жилийн дараа ч суралцсаар л байгаа би үүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн минь энэ.
Жендэр буюу хүйсийн тухай ойлголт нь зөвхөн эр, эмээр тодорхойлогддоггүй зүйл ажээ.
Үнэндээ би одоог хүртэл хүйсийг хоёрхон төлөвтэй гэж итгэж ирсэндээ харамсдаг юм. Гэтэл би чинь өөрөө “ягаан ба цэнхэр”-ээр хязгаарлагдахыг хүсдэггүй нэгэн шүү дээ.
Хүн төрөлхтөн ердөө хоёрхон янз биш байхад, мөн хоёр төрлийн арьсны өнгө байдаггүй атал хүний хүйсийг хоёр л байх ёстой мэтээр ойлгох нь хэр оновчтой бол?, Дэлхийн хүн бүр хоёр өнгийн л нүдтэй байдаггүй юм бол хоёрхон төрлийн бэлгийн чиг хандлага байх ёстой гэж үү? Эргэцүүлээд нэг үзээрэй. Учир нь холимог хүйс буюу эр, эм хүйсийн дунд орших төлвийг хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт ирсэн байна шүү дээ.
Трансжендэр бол гаж зүйл биш.
Би хувьдаа трансжендэр хүмүүсийг “ховор тохиолдлууд” гэж бодож байлаа. Тийм дээ ч миний хүүхдүүд хүйсээ солих магадлал багатайг статистик тоо баримтуудыг үндэслэн дүгнэсэн хэрэг. Гэтэл би алджээ. Трансжендэр гэсэн ойлголт хэдий түгээмэл бус ч, бас миний хүүхдүүд тийм биш ч энэ нь тэдэнтэй уг сэдвээр төдийгүй хүний хувийн сонголт, эрхийг хүндлэх тухай ярилцахаас татгалз гэсэн үг биш байв.
Саяхны нэг судалгаагаар АНУ-ын хүн амын 0.6% орчим нь трансжендэр гэсэн дүн гарчээ. Гэхдээ би бодит байдал үүнээс их тоог харуулна гэдэгт итгэж байна. Учир нь судалгаанд өөрийгөө транс гэж үзсэн хүмүүс л хамрагдсан. Тэгээд ч өөрийгөө тийн зарлах нь эрсдэлтэй шүү дээ. Жил бүр дунджаар хүйсээ солиулсан хорь гаруй хүн бусдын гарт амиа алддаг гэсэн баримт үүнийг нотолно. Бас маш олон хүн хүйсийн хоёр төлөвт хамаарахгүй нэгнийг трансжендэр бүлэгт оруулан тооцохоо мэддэггүй.
Миний хувьд хэдий эргэн тойронд маань ийм хүн бага ч үүнийг эрс үгүйсгэх нь шашин, үндэс угсаагаар нь ялгаварлахтай ижил гэдгийг ойлгосон бөгөөд илүү мэдрэмжтэй байхыг хичээх болсноо нуух юун.
Хүүхдийн хүйсийн чиг баримжаа гурван настайгаас нь илэрдэг.
Хүүхдүүд ихэвчлэн хоёр, гурван настай байх үеэсээ өөрсдийн хүйсийг тодорхойлж эхэлдэг төдийгүй дараа нь өөрчлөгдөж болох ч таван настайд нь энэ нь бүрэн тогтдог аж.
Гэтэл насанд хүрэгчид үүнийг мэдэх атлаа трансжендэр хүүхдүүдийн хувьд хүйсийн чиг хандлагаа илэрхийлэхэд нь бэрхшээл учирч, өөртөө эргэлзэх, сэтгэл санааны хямралд өртөх магадлал өндөртэйг ойлгодоггүй. Тийнхүү насанд хүрэгчдийн хэт их хичээл зүтгэл хүүхдийг бүр няраа байх үеэс нь охин бол хувцас, тоглоомыг нь ягаан өнгөтэй байхаар тулгаж, хөвгүүдийг цэнхэр өнгө, дэгжин халимагаар гоёдог бөгөөд мэдээллийн хэрэгслүүдээр энэ бүхнийг түгээн дэлгэрүүлсээр хүслээ илэрхийлэх боломжийг хүүхдүүдэд огтхон ч олгодоггүй шүү дээ.
Тэгэхээр:
Эцэг, эхчүүд бид яах ёстой вэ?
Хэрэв бид сонголт хийх боломжийг хүүхдүүддээ өгдөг бол хичнээн сайхан байх билээ. Харамсалтай нь бидний амьдардаг дэлхий ертөнц жендэрийн цагдаагийн үүргээ дэндүү сайн гүйцэтгэхийг нь яана. Үүний учрыг эрэгцүүлэн нэг харж, ирээдүй хойчийнхоо эрхэм чанарт халдахгүйн тулд бид өнөөдрөөс илүү сонор сэрэмжтэй байж, өөрөө өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргах боломжийг нь тэдэндээ олгох учиртай.
Би хувьдаа дотоод сэтгэхүйгээр нь хүүхдийн хүйсийг тодорхойлж, бас хэвшмэл байдлыг дагаагүйнх нь төлөө бусдыг үл хүндлэхгүй байхыг, хүний эрхийг дээдэлдэг бие хүн болон төлөвшихөд нь хүүхдүүдээ чиглүүлэх болно.
Хүүхдүүд биднээс хавигүй илүү уян хатан, чөлөөтэй сэтгэж чаддаг.
Хүүхдүүд энэ хорвоод мэндлэхдээ хэн нэгнийг шашин шүтлэг, арьсны өнгөөр нь ялгах сэтгэлгүйгээр ирдэг. Гэвч тэд амьдарч буй нийгмийнхээ нөлөөгөөр буюу өссөн гэрээсээ бусдыг хүйсээр нь ялгаварлах, трансжендэр нарыг гадуурхахад суралцдаг нь нууц биш юм.
Энд өөрт тохиолдсон явдлыг сийрүүлэхээр шийдлээ. Нэг удаа би бага хүүтэйгээ “Миний бяцхан одой морь” хүүхэлдэйн кино үзэж байв. Гэтэл тэр миний анх эмэгтэй байх гэж бодсон одой морийг эрэгтэй гэж тодорхойлсон юм. Тэр хэлэхдээ “Одой морь нэг талаараа эрэгтэй ч бас эмэгтэй” гэлээ. Дөрвөн настай хүүхэд ийнхүү зөвхөн эр, эм хоёр хүйс байдаггүй талаар надад сургасан хэрэг.
Тийм ээ, түүний зөв. Бодит амьдрал дээр ч зарим хүн эрэгтэй, эмэгтэй шинж чанарыг хоёуланг нь өөртөө агуулсан байдаг шүү дээ. Тэгэхээр бид энэ тухай хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Хүү бид хоёр ч мөн удаан ярилцсан.
Сонирхдог зүйлс, хувцаслах хэв маягаасаа болоод үеийнхэндээ гадуурхагдаж буй хүүхдээ харах мэдээж хэцүү. Тэгвэл хүүхдэд өөрт нь бүр ч хүнд байх нь ойлгомжтой. Чухам энэ үед л эцэг эхчүүд бид хүүхдүүдийнхээ сонголтыг хүндэтгэхийн зэрэгцээ тэдэндээ урам зориг өгч, баяр хөөр бэлэглэхийг хичээх нь зүйтэй юм.
Миний хувьд жендэрийн талаар тогтсон хатуу ойлголтууд, хэвшмэл байдалд баригдалгүйгээр бусад зүйлээс, соёл урлагаас таашаал авч буй хүүхдүүдээ хараад үнэхээр их баярладаг. Бусдын эрхэм чанарыг өөрийнх шигээ хүндэлж, хамгаалдаг хүч чадал, өөртөө итгэх итгэлийг бүрэлдүүлэн, өөрийгөө бас бусдыг ойлгоход нь туслахыг хичээдэг шүү. Бас тэднийхээ ялгаварлан гадуурхлаар бохирдоогүй сонирхол, хүсэл эрмэлзэлд нь би хайртай. Энэ бүхний ачаар хойч үе минь тэгш байдал, харилцан хүндэтгэлийг эрхэмлэдэг энэрэнгүй бие хүмүүс болон төлөвшнө гэдэгт нь би үргэлж итгэдэг билээ.
Орчуулсан: PWLP төслийн багийн гишүүд
Эх сурвалж: erinhuman.com
| https://ikon.mn/n/10nj |
10nk | Нийслэлийн төв гудамжаар 4-6 м өндөртэй 1,972 ширхэг шилмүүст нарс мод шинээр тарьжээ | ikon.mn | 05/24/2017 13:43:00 |
Энэ онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1,972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс мод шинээр тарьжээ.
Мөн зарим газар хайлаас, шар хуайс шинээр тарьж, ургамлан хашлага хийсэн байна. Тухайлбал
Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын ордноос 5 шар хүртэл/,
Нарны зам дагуу
Чингүнжавын гудамж,
Амарсанаагийн гудамж,
Вокзалын арын цэцэрлэг,
Хасбаатарын гудамж,
Сансарын тунелийн урд талын цэцэрлэг,
Намнансүрэнгийн гудамж,
Махатма Гандигийн гудамж Самбуугийн гудамж,
Залуучуудын гудамжинд.
Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх төмөр замын 2 талын хамгаалалтын зурвас дотор 8,000 ш улиас, 24,000 ш хайлаасыг тарьж арчилж, нийтийн эзэмшлийн 98 гудамж, цэцэрлэгийн 99.1 га талбайн ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих ажлыг мэргэжлийн 82 байгууллагаар хийлгэж байна.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг 3 жил тогтмол арчлах нөхцөлтэйгээр мэргэжлийн байгууллагууд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд усалгаа арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж байна гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. | https://ikon.mn/n/10nk |
10nl | Трамп Ким Жон Уныг “цөмийн зэвсэгтэй галзуу хүн” гэж нэрлэж байжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/24/2017 13:58:00 |
Өнгөрсөн сарын сүүлээр Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэтэй утсаар ярихдаа Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчийг “цөмийн зэвсэгтэй галзуу хүн” гэж нэрлэж байсан нь ил болжээ.
Сонирхолтой нь ингэж ярьснаасаа хойш хэдхэн хоногийн дараа тэр хэвлэлд ярихдаа Ким Жон Унтай “нөхцөл нь бүрдвэл уулзана” гээд ингэх нь нэр төрийн хэрэг гэж байсан юм.
Дөрөвдүгээр сарын 29-нд болсон хоёр удирдагчийн утасны ярианы текст бичлэгийг өнөөдөр Филиппиний Rappler News Organization дэлгэжээ.
Ярианы бичлэгээс харвал хурц хэл амтай хоёр ерөнхийлөгч Хойд Солонгосын асуудлаар нэлээд илэн далангүй ярилцсан байна. Трамп Дутертэд “Бид цөмийн зэвсэгтэй галзуу хүнийг ингэж дураар нь тавьж болохгүй” гээд “Бидэнд түүнийхээс 20 дахин их цөмийн зэвсэг байгаа, гэхдээ бид үүнийгээ ашигламааргүй байна” гэж хэлжээ.
Дутертэ хариуд нь “Пуужин харвахдаа инээж байгааг нь харвал тэр үнэхээр хэвийн биш хүн, ноён ерөнхийлөгч өө!” гэсэн байна. Дараа нь тэр “Яг тоглоомоор тоглож байгаа хүүхэд шиг зэвсгээрээ наадаж байгааг нь харвал түүний сэтгэц хэвийн биш, нэг л өдөр галзуурч мэднэ” гэжээ.
Трамп энэ үеэр Хойд Солонгосын асуудлыг шийдүүлэхээр Хятадыг шахаж байгаагаа дахин дахин яриад Дутертэг мөн Хятадад, Ши Жиньпинд шахалт үзүүлэхийг хүссэн байна. Дутертэ түүний бодлогыг дэмжиж, үнэхээр Хятадын гарт Пёньяныг хөдөлгөх том хөзөр байгаа гэж хэлсэн байна.
Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нд Блүүмберг сувагт ярихдаа Трамп “нөхцөл нь бүрдвэл” Ким Жон Унтай уулзахад бэлэн гээд, хэрвээ ингэвэл “нэр төрийн хэрэг” байх болно гэж ярьж байжээ.
Трамп-Дутертэгийн утасны ярианы бүрэн текст:
FULL TRANSCRIPT OF THE PHONE CALL BETWEEN DUTERTE AND TRUMP
The transcript below is from the confidential document, and includes spelling errors
PRRD (Duterte): This is PRRD speaking. Yes, speaking.
US operator: Yes, Sir, just one moment for President Trump pls.
PRRD: Thank you.
POTUS (Trump): Mr president.
PRRD: President Trump, thank you for calling, and Good evening, its night over here
POTUS: Okay I hope its not too late? Its okay isn’t it? Is it too late?
PRRD: No its okay we are just having dinner with some members of ASEAN.
POTUS: Oh ok good, because (I) know you don’t sleep much, you’re just like me. You are not a person who goes to bed at all. I know that, right?
PRRD: Yes. You are right Mr President
POTUS: I just wanted to congratulate you because I am hearing of the unbelievable job on the drug problem. Many countries have the problem, we have a problem, but what a great job you are doing and I just wanted to call and tell you that.
PRRD: Thank you Mr President. This is the scourge Of my nation now and I have to do something to preserve the Filipino nation.
POTUS: I understand that and fully understand that and I think we had a previous President who did not understand that, but I understand that and we have spoken about this before.
PRRD: Yes I know that. Thank you. Yes
POTUS: so how is everyone doing, how is the Phls doing?
PRRD: We are doing fine Mr president but in the ASEAN summit every member state was really nervous about situation in Korean peninsula but we would like to tell you that we support you and keep on the pressure because as long as those rockets and warheads are in the hands of Kim Jon Un we will never safe as there’s not telling what will happen next
POTUS: Whats your opinion of him, Rodrigo? Are dealing with someone who stable or not stable?
PRRD: He is not stable, Mr president, as he keeps on smiling when he explodes a rocket. He even has gone against China which is the last country he should rebuke. But it seems from his face he is laughing always and theres as dangerous toy in his hands which could create so much agony and suffering for all mankind
POTUS: Well, he has got the powder but he doesn’t have the delivery system. All his rockets are crashing. That’s the good news. But eventually when he ges that delivery system ... What do you think about China? Does China have power over him?
PRRD: Yes at the end of the day, the last card, the ace has to be With China. Its only China. He is playing with his bombs. his toys and from the looks of it, his mind is not working well and he might just go crazy one moment. China should make a last ditch effort to him tell to lay off. China will play a very important role there.
POTUS: We have a lot of firepower over there. We have two submarines - the best in the world - we have two nuclear submarines - not that we want to use them at all. I’ve never seen anything like they are but we don’t have to use this but he could be crazy so we will see what happens.
PRRD: Every generation has a mad man - in our generation is Kim Jung Un- you are dealing with a very delicate problem
POTUS: we can handle it
PRRD: but you can keep the pressure on him.
POTUS: I hope China solves the problem. They really have the means because a great degree of their stuff come through China. They are doing certain things, like not accepting calls. But if China doesn’t do it, we will do it
PRRD: I will try to make a call to President Xi Jinping and I will try to tell him that if we will remain to be peaceful, China has the card. The other option is a nuclear blast which is not good for everybody.
POTUS: You can tell him I am counting on him. I have a very good relationship with him. I had him in Florida for two days and got to know him well. He is a good guy.
PRRD: I will do that. I will call his Ambassador here and will make an appointment to call him. It will be good if you can keep on the pressure on Kim but actually we are all worried as we are all are within the striking distance of his rockets. We are all afraid
POTUS: We can’t let a madman with nuclear weapons let on the loose like that. We have a lot of firepower, more than he has, times 20 but we don’t want to use it. You will be in good shape
PRRD: We believe it, we know it all along. I will try to make a call tmrw to China
POTUS: Pls call China and tell them we are all counting on China. Tell the President - we became friends for two days - he was great.
On another subject, I am coming to see you I guess sometime
PRRD: November hopefully, we will be happy to see you
POTUS: Thank you Mr President. You are a good man. Yes, certainly in November Welcome and thank you and we will be happy to see you, Rodrigo. I look forward to seeing you.
If you want to come to the Oval office, I will love to have you in Oval Office. Anytime you want to come.
I will be in the Phls in Nov, but anytime if you are in DC or anywhere, come see me in the Oval office.
Work it out with your staff. Seriously, if you want to come over, just let us know.
Just take care of yourself, and we will take care of North Korea.
Keep up good work, you are doing an amazing job.
Say hello to people of the Philippines for me.
PRRD: They know that you are calling. It is the last day of the ASEAN Summit and everyone was asking. Sultan Bolkiah just left but I will tell remaining guys here what you told me. We are all for peace, there’s no secret about that.
POTUS: Good, you take care of yourself, come see me before November, you are invited anytime.
PRRD: I will do that Mr President. Thank you for the concern. God bless you Mr President.
POTUS: Take care of yourself, Rodrigo. God bless you.
Эх сурвалж: Japan Times | https://ikon.mn/n/10nl |
10nm | Монголбанканд хийсэн ШАЛГАЛТЫН ДҮН | Г.Мөрөн, iKon.mn | 05/24/2017 14:22:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтийг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дүгнэлтийг танилцуулсан юм.
УИХ-аас байгуулагдсан тус Ажлын хэсэг Монголбанканд гурав, дөрөвдүгээр сард ажиллаж, шалгалт хийжээ.
"Монголбанкны Ерөнхийлөгчийн бие даасан, хараат бус байдлыг зааглах шаардлагатай"
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Монгол банкны нууцлалын зөрчлийг арилгах, Шилэн дансны тухай хуульд хамрагдах, алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг даалгах, нийт авлагыг барагдуулах үр дүнтэй арга хэмжээ авах, Монголбанкны эрдэнэсийн сангийн хууль бус байж болзошгүй зарим гүйлгээг хууль хяналтын байгууллагаар шалгуулах талаар хэлэлцэх саналыг хүргүүлж байна.
Мөн шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учраас 408.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн бие даасан, хараат бус байдлыг зааглаж, холбогдох хуулиудад зохих өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.
Гэвч Шатахуун тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар нэг үр дүнд хүрээгүй гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болохыг үгүйсгэх аргагүй юм.
Ажлын хэсгийн дүгнэлт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгосон нэрлэсэн зээлийн хүү болон бодит зээлийн хүүгээс алдагдалтай байсан нь төрд хохиролтой,
Яамдын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтад хууль эрхзүйн актыг мөрдөж ажиллаагүй,
Хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн,
Газрын тосны үнэ тогтвортой, ирээдүйд буурах хандлагатай байсан үед шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж нийт 408.4 тэрбум төгрөгийн хохирлыг төрд учруулсан,
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчиж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ноцтой зүйлүүдийг төрийн нууцад хамааруулсан. Шаардлагагүй мэдээллүүдийг нууцалсан,
Монголбанк шилэн дансыг хангалтгүй хөтөлдөг,
Монголбанкнаас дотоодын банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлүүд нийт хуримтлагдсан алдагдлын талаас илүү хувийг хамарч байна. 2012-2016 онд нийт 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн,
Монголбанкны алдагдал 2016 оны эцсийн байдлаар 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажилласан байна.
Н.Баяртсайхан: Аль ч улс оронд Төв банкны хараат бус байдлыг хүндэтгэж үздэг
Гэрэл зургийг Mpa.mn
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монголбанкан дээр хөндлөнгийн аудитын шалгалт, үндэсний аудитын шалгалтууд явсан. Одоо яригдаж байгаа асуудал, дүгнэлт дээр шууд тайлбар хэлэхэд төвөгтэй байна.
Албан ёсоор Ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн Байнгын хорооноос авсны дараа байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзэж байна. Аль ч улс оронд Төв банкны хараат бус байдлыг хүндэтгэж үздэг.
Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхт байдал хуулиар тогтоогдсон байдаг. Энэ бүхнийг Ажлын хэсэг, Эдийн засгийн Байнгын хороо харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүсч байна” гэв. | https://ikon.mn/n/10nm |
10nn | “Мияконожо” хотод Монголын тамирчдыг олимпийн бэлтгэл сургуулилалт хийлгэхээр болсон гэв | ikon.mn | 05/24/2017 14:34:00 |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын урилгаар айлчилж байгаа Япон Улсын "Мияконожо" хотын дарга Икэда Такахиса тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.24) бараалхлаа.
УИХ-ын дарга М.Энхболд “Мияконожо хотод 20-иод жилийн өмнө зочилж байсан. Тэр үеэр Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж, хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох баримт бичигт тухайн үеийн хотын дарга ноён Ива Ашидатай хамт гарын үсэг зурж байснаа тод санаж байна” гээд хоёр орны соёл урлагийг сурталчлах чиглэлд “Мияконожо” телевизийн захирал Нацу Сан, “Улаанбаатар” телевизийн захирал Л.Балхжав нар олон сайхан ажил санаачлан хийж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ цаг үед таны айлчлал болж байгааг тэмдэглэн хэлье хэмээв.
Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, ирэх таван жилд хамтран хийх ажлуудаа тодорхой болголоо. 2016 онд Монгол Улс, Япон Улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Энэ нь хотууд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хамтарч бизнес хийхэд нэн таатай нөхцлийг бүрдүүлсэн баримт бичиг болсон гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.
Ноён Икэда Такахиса УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр, 1999 онд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох баримт бичигт таныг гарын үсэг зурснаас хойш бидний хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлсээр байна.
Олон талт харилцааны нэг жишээг дурдахад өнгөрсөн жил сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатраас 10 сурагчийг Мияконожо хоттой танилцуулах аялалыг зохион байгуулсан гэв.
Мөн “Токио 2020” олимпийг угтан өргөн хүрээний ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд манай “Мияконожо” хотод Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдыг урьж, бэлтгэл сургуулилт хийлгэхээр болсон. Энэ ажлыг ирэх жилийн 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ноён Икэда Такахиса УИХ-ын даргад дуулгалаа.
2019 онд хотууд найрамдлын харилцаа тогтоосны 20 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд энэ ойн баярт УИХ-ын дарга М.Энхболдыг урилаа.
УИХ-ын дарга М.Энхболд талархлаа илэрхийлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. | https://ikon.mn/n/10nn |
10np | Нью Акландаас Монгол хүртэл ... | Ч.Болортуяа | 05/25/2017 09:06:00 |
“Бидний харж байгаа энэ том нүх буюу нүүрсний олборлолт хийж байгаа газар гурван жилийн дараа гэхэд битүүрч, таван жилийн дараа гэхэд өвс ногоо халиурсан, онгон төрхөндөө буцаж улмаар үхрийн аж ахуй эрхлэхэд бэлэн болно доо” гэж Нью Хоуп группын Нью Акланд нүүрсний уурхайн менежер Дэвид Айдуэр ярихад нь Монголын сэтгүүлч нар "За арай ч үгүй байлгүй дээ" гэж гайхацгаана.
Үнэхээр тус уурхайн нөхөн сэргээлт гэж үлгэр жишээ болохуйц.
Уурхай гэхээр Монголтойгоо адил тоос, шороо боссон, хуурай газар гэж төсөөлж байвч Австралид энэ ойлголт эсрэгээрээ. Бараг л амьтны хүрээлэнд зочилсон мэт.
Юу гэхээр уул уурхайн олборлолт явуулж буй хэсэгтээ залгаа нөхөн сэргээсэн талбайд имж, тогос, туулай, мэлхий зэрэг амьтадтай бид таарав.
Тэнд харсан мэлхийний өнгө нов ногоон байна гэж бид ярьж байтал хажуунаас уурхайнхан “Мэлхий ийм гоё байгалиараа өнгөтэй байгаа нь энэ дэх экологийн тэнцвэрт байдал сайн хангагдаж буйн илрэл” гэсэн нь үнэхээр анхаарал татлаа.
Нью Акландын уурхайн үхрийн аж ахуй,
Нью Акланд нүүрсний уурхай нь нөхөн сэргээлтээ олборлолтойгоо зэрэгцүүлэн явуулдаг. Улмаар нөхөн сэргээсэн газраа үхрийн аж ахуй эрхэлдэг юм байна.
“Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Монголын сэтгүүлчид Австрали Улсын Квийнсланд мужид туршлага судлах сургалт, дадлага хийж хэвлэл мэдээлэл болон уул уурхайн компаниудтай танилцсан юм. Бид нүүрсний Нью Акландын уурхай, Рио Тинто групп, метаны хийн хоёр ч уурхай болон орон нутаг, мужийн төр захиргааны уул уурхайн салбар хариуцсан байгууллагуудтай мөн уулзаж, мэдээлэл авсан юм.
Нэг. Австралийн УУЛ УУРХАЙН САЛБАРЫН амжилтЫН НУУЦ
Манай улсын хувьд дэд бүтэц дутмаг дээрээс нь маргаан, талцал ихтэй сэдэв учраас Монголын сэтгүүлчдэд Австрали төмөр замын асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг сонирхолтой байв.
Австралид уул уурхайн бизнесээр хамгийн томд тооцогдох Квийнсланд муж нийтдээ дөрвөн далайн боомттой. Тэдгээртээ хүрэх төмөр замуудтай. Төмөр замуудыг нийт 32 компани хуваан эзэмшиж тээвэрлэлтээ хийдэг.
Төмөр замыг бүгдийг Засгийн газрын зүгээс барьсан ч энэ төлбөрөө компаниудаас гаргуулах замаар ашигтай ажиллаж чаджээ.
“Нүүрсний орд боомтоос 200-300 км-ийн зайд байдаг учраас ганц нэг компани төмөр зам тавиад ямар ч ашиггүй байдаг. Тиймээс төрийн оролцоо ордог. Төр компаниудтайгаа гэрээ байгуулдаг. Таван жилийн хугацаанд төмөр зам ашиглах эрх өгдөг. Жишээ нь төмөр замыг засахад жилд нэг тэрбум ав.доллар зарцуулдаг. Компаниудтайгаа гэрээ байгуулаад хэчнээн хэмжээний төлбөр төлөх вэ гэдгээ тогтдог. Төрийн бие даасан хөндлөнгийн шинж чанартай байгууллага үүнийг хариуцаж ажилладаг.
Төрөөс төмөр замаа эзэмшиж байгаад найман жилийн өмнөөс хувьчилсан. Төмөр замаа хувьчилсан ч гэсэн компаниуд хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг төр тогтоодог. Үнээ тогтоох үйл явц маш нарийн төвөгтэй, бүх хүний дургүйг хүргэсэн ажил байдаг.
Тэгсэн ч компаниуд зохицоод мөнгөө төлөөд төмөр замаа ашигладаг. Австралийн нүүрсний экспорт яагаад ийм хүчирхэг байдаг вэ гэхээр тээврийн асуудлаа бид маш бага өртгөөр шийдчихдэг юм. Зарчим нь хооронд нь өрсөлдүүлэх замаар үр ашигтай, бага өртгөөр нүүрсээ тээвэрлэдэг нь экспортын зах зээлд сайнаар нөлөөлдөг” гэж Квийнсландын Нөөц Баялгийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер ярьж байлаа.
Квийнсландын газрын зураг, төмөр замуудыг харж болно,
Квийнсландын тухайд нүүрсийг ачааны машинаар зөөхийг зөвшөөрдөггүй байна. Гэхдээ мэдээж төмөр зам хүртэлх багахан зайнд хар замаар тээвэрлэлт хийдэг. Тухайлбал, бидний зочилсон Нью Акландын уурхай 18 км хар замаар нүүрсээ тээвэрлэн галт тэргэнд ачуулдаг байна. 18 км замыг тус компанийхан өөрсдөө барьсан бөгөөд арчилгаа, засвар үйлчилгээгээ мөн өөрсдөө хариуцаад явдаг гэнэ.
Хэрэв уурхай тухайн орон нутгийн хар замыг ашиглахаар бол тодорхой төлбөр төлөх, засвар үйлчилгээг нь хариуцах, эсвэл шинээр зам барих зэрэг арга замуудаас аль нэгийг нь сонгож орон нутгийн удирдлагатай нь тохиролцдог аж.
Хамгийн гол нь нүүрс боомт хүртэл төмөр замаар тээвэрлэгдэх ёстой.
Тиймээс ч “Уул уурхайн олборлолт явагдахаас өмнө дэд бүтцийн энэ бүх асуудлаа тодорхой болгочихсон хойно зөвшөөрөл олгож компани ажилдаа ордог” гэж Квийнсландын Нөөц Баялгийн Зөвлөлийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ангела Харпер ярьсан юм.
Монгол Улсын хувьд ч дөрвөн боомтоор нүүрсээ экспортолж байгаа. Энэ талаар Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын (АМГТГ) мэргэжилтэн Б.Алтсүхийн яриаг дараах бичлэгээс сонсоорой.
Энэ тухай яриаг сонсоно уу:
Хоёр. Квийнсландын Засгийн газар бүх баялгийн эзэн
- Холбооны Засгийн газар
- Мужийн Засгийн газар
- Орон нутгийн Засгийн газар гэсэн гурван түвшний засаглал Австралид үйлчилж байна.
“Орон нутаг, ихэнх тохиолдолд мужийн засгийн газар уул уурхайн асуудал хариуцдаг ч байгаль орчин, усны асуудлыг Холбооны Засгийн газар хариуцдаг. Квийнсланд мужийн Засгийн газрын хувьд өөрийн газар нутаг дээрх бүх баялгийн эзэн.
Квийнсландын Уул Уурхай, Байгалийн Нөөцийн Газрын Геологи Хайгуулын Хэлтсийн захирал Саймон Кроуч,
Уул уурхайн хайгуул, олборлолтын компаниуд биднээс түрээслэж ашигладаг гэсэн үг” гэж Квийнсландын Уул Уурхай, Байгалийн Нөөцийн Газрын Геологи Хайгуулын Хэлтсийн захирал Саймон Кроуч хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, Мужийн хувьд Холбооны Засгийн газраас ямар ялгаатай вэ гэхээр уул уурхайн эзэмших эрхийг олгож байдаг болохоор түрээсийн орлого, ашигт малтмал ашигласаны орлогыг муж олдог аж.
“Австралид уул уурхайн бизнес эрхлэхэд уугуул иргэд, байгаль орчин, газар эзэмшигчид, хөдөө аж ахуйн бүх л хэрэгцээг хангаж байж энэ төрлийн бизнесийг эрхэлж байна. Уугуул иргэд, төрийн бус байгууллагууд тэмцсээр байдаг нь УУ-н бизнесийг саармагжуулсаар байна” гэж хатагтай Ангела Харпер ярьсан нь Монгол ч гэлтгүй уул уурхайн бизнес хаана ч хамгийн их асуудалтай сэдэв байдаг нь харагдана.
Нөхөн сэргээлт, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ, мониторонгийг компаниуд өөрсдөө мэргэжлийн байгууллагаар хийлгэж Засгийн газартаа хүргүүлэх ёстой. Нөхөн сэргээлтийн хувьд уул уурхайн компаниуд Нью Акланд шиг олборлолттойгоо зэрэгцээ хийгээд явахаас гадна нөхөн сэргээлтийн эрсдлийн бонд банканд байршуулдаг. Хэрэв компани ямар нэгэн байдлаар нөхөн сэргээлтээ хийгээгүй тохиолдолд төр банканд байршуулсан мөнгөөр нөхөн сэргээлтийг нь хийнэ.
Монголд ч мөн энэ загвараар явдаг талаар АМГТГ-ын мэргэжилтнүүд хэлсэн бөгөөд харамсалтай нь манайд зарчмаараа нөхөн сэргээлт хийгдэж чадахгүй байгаа талаар ярьж байлаа.
Тодруулбал, хуулийн дагуу нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг Байгаль орчны санд төвлөрүүлдэг бөгөөд энэ нь одоогоор 11 тэрбум төгрөг болсон боловч эвдэрсэн газартайгаа харьцуулахад бага мөнгө аж. Тиймээс ч нөхөн сэргээлт, уурхайн хаалтын тухай холбогдох хууль, дүрэм журмыг зайлшгүй сайжруулах шаардлага Монголд тулгарч байгаагаа ярьж байв. Гэхдээ холбогдох хууль дүрмийг сайжруулах ёстой гэж яриад бид багагүй хугацааг үдэж байгааг хэлэх хэрэгтэй.
Энэ тухай яриаг сонирхож байвал сонсоно уу:
Гурав. Энэ бүх баялгийг нийт газар нутгийн ердөө 0.1 хувиас бүрдүүлж байгаа бол Монголд түүнээс ес дахин их...
Квийнсландын хувьд 32 төрлийн ашигт малтмал олборлож байна. Нутгийн баруун хойд хэсгээрээ нийт эрдэс баялгийн 70 орчим хувь нь төвлөрсөн.
Хэдийгээр олон төрлийн ашигт малтмалын нөөц, олборлолтоороо дэлхийд эхний байруудад ордог ч тус мужийн хувьд борлуулалт, орлогоороо ч хамгийн их жин дардаг түүхий эд бол яах аргагүй нүүрс юм.
Квийнсландын Нөөц Баялгийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер,
Тиймээс ч энэ төрлийн бүтээгдэхүүний ирээдүйн үнэ ханшийн талаар бид сонирхоход Квийнсландын Нөөц Баялгийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер “Эдийн засаг өсөх тусам гангийн хэрэгцээ өсдөг. Цаашид ч гэсэн Энэтхэг, Хятад, Вьютнам, Индонез улсад гангийн хэрэгцээ их байх хандлагатай учир манай коксжих нүүрсний хэрэглээ ч өндөр байна байх” гэж байлаа.
Мөн үе үе болдог хар шуурга, үерээр “Австралийн Засгийн газар ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Нүүрсний үнэ буусан үед компаниуд харгис цомхотгол хийж, зардлаа бууруулсан. Үнийн хувьд жилийн гэрээ хийдэг байсан ч энэ хандлага өөрчлөгдөж байна. Яагаад гэхээр үнэ тогтворгүй байна. 3-12 сарын хугацаатай үнийн гэрээ хийж байгаа” гэж ноён Эндрю Баджер ярилаа.
Квийнсландын Геологийн нэгдсэн схем,
Квийнсланд мужийн уул уурхайн салбартай холбоотой сонирхолтой 9 мэдээллийг багцалж хүргэвэл:
1. Квийнсландын дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3 хувь буюу 20.6 тэрбум ав.долларыг уул уурхайн бизнес бүрдүүлж байна.
2. 2017 оны хоёрдугаар сарын байдлаар уул уурхайн салбарт тус мужийн хэмжээнд гэхэд 59 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нэг хүний цаана дам нөлөөллөөр буюу ханган нийлүүлэгч зэрэг бизнесүүүдийг оролцуулаад 1*3 буюу 180 мянган УУ-аас хамааралтай ажиллаж амьдарч байна. Харин тус муж өөрөө дөрвөн сая хүн амтай.
3. Шинэ хөрөнгө оруулалтын 40 хувь нь буюу 10 орчим тэрбум ав.доллар УУ-н салбарт хийгдэж байгаа аж.
4. 32 өөр төрлийн ашигт малтмал олборлож байна. Нутгийн баруун хойд хэсгээрээ нийт эрдэс баялгийн 70 орчим хувь нь төвлөрсөн.
5. Далайн тээврээр зөөж байгаа коксжих нүүрсний экспортоороо дэлхийд нэгт жагсаж байна.
6. Квийнсландаас экспортолж байгаа нүүрс Австралийн экспортын нүүрсний 57 хувийг эзэлж, олон улсад 16 хувийг эзэлж байна.
7. Дэлхийн хэмжээнд арилжаалагдаж байгаа коксжих нүүрсний 54 хувийг тус муж гаргаж байна.
8. Жилд 242 сая тонн нүүрс олборлож байгаагийн 220 орчим сая тонныг нь экспортолж байгаа.
График 1, Квийнсландын экспортын нүүрсний хэмжээ, (График мэдээлэл дээр хулганаа гүйлгэж дэлгэрэнгүй харна уу)
9. Япон, Хятад, Энэтхэг, Солонгос хамгийн том зах зээл нь бол Индонез, АНУ, Өмнөд Африк эдний өрсөлдөгчид гэж хэлж болно.
График 2, Квийнсландын нүүрсний экспортлогч орнууд, (График мэдээлэл дээр хулганаа гүйлгэж дэлгэрэнгүй харна уу)
Тэгвэл Монгол улсын зөвхөн нүүрсний салбарыг салгаж харвал 2015 онд 23.9 сая тонн нүүрс олборлож үүнээс 10.4 сая тонныг нь дотооддоо хэрэглэж, 13.5 сая тонныг экспортлосон байна. Монголын нүүрсний экспортын 85 орчим хувийг коксжих нүүрс эзэлж байна. Нийт нүүрсний экспортийн 96.8 хувийг хятад руу экспортложээ. Монголын нүүрсний салбарын талаар өмнөх өгүүллээс дэлгэрэнгүй уншина уу.
Монгол, Австралийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар Монгол Улсаас Австрали Услад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү “Хоёр улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа бусад хамтын ажиллагааны салбаруудын манлайд яваа. Манайд үйл ажиллагаа явуулж буй Австралийн том, жижиг олон компани бий. Тэд техник, технологийн аль шинийг манайд нэвтрүүлж байгаа. Газар дээр нь заахаар очиж байгаа гэж хэлж болно.
Энд уул уурхайн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл нь Монголтой төстэй. Манайд байдаг шиг нутгийн уугуул иргэд нь газар орон сүйтгэлээ, нөхөн төлбөр авна гэгчээр түмэн зүйлийн бэрхшээлтэй тулгарч байх жишээтэй. Усны нөөцийн асуудал энд маш их анхаарал татсан сэдэв. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбартаа борооны ус ашиглах технологи нь өндөр түвшинд хөгжсөн. Энд байгаль орчиндоо ээлтэйгээр уул уурхайгаа хөгжүүлэх тал дээр дээд зэргээр анхаардаг. Мөн уул уурхайгаас олсон ашиг орлогоо улс орны тогтвортой хөгжил, дэд бүтэц зэрэгтээ ашиглаж байгаа нь гайхалтай. Жишээ нь, энэ та бидний ярилцан буй Брисбэн хот хэдхэн жилийн дотор уул уурхайн ачаар өндөр хөгжилтэй хотуудын тоонд орж ирсэн” гэж байлаа.
Брисбэн хот, Квийнсланд муж,
Уул уурхайн бизнест тулгардаг бүх л бэрхшээл тус улсад тулгарч, бас л олон сорилтыг даван туулж байна. Гэхдээ тус улс УУ-аас олж буй орлогыг улс орныхоо тогтвортой хөгжилд зарцуулж чадаж байгаа нь бидний суралцах ёстой хамгийн чухал зүйл юм.
График 3, Байгалийн баялгийн засаглалын индекс, (График мэдээлэл дээр хулганаа гүйлгэж дэлгэрэнгүй харна уу)
Дээрх графикаас харвал, Австрали Улс байгалийн баялгийн засаглалын индекст дөрөвт жагсаж байна. Байгалийн баялаг ихтэй 58 улсаас Монгол Улс харин 26-р байрт жагсжээ.
“Австралийн хувьд уул уурхай нь 100 гаруй жилийн түүхтэй. Гэхдээ сүүлийн 25 жилийн хугацаанд энэ салбарын үр шимийг Австрали улс эдэлж байгаа гэж би харж байна" гэж "Оюу Толгой"-н Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс хэлж байлаа.
Квийнсландын мужийн хувьд л гэхэд уул уурхайн энэ бүх ашиг тус, баялгийг нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.1 хувийн талбайгаас л нийлүүлж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлж байлаа. Харин Монгол Улсын хувьд ашиглалтын буюу “А” лиценз бүхий талбай нийт нутгийн 0.9 хувь буюу тус бүрийн газар нутагтай харьцуулсан тоогоор Квийнсланд мужаас ес дахин их том талбайд уул уурхайн олборлолт явагдаж байна.
Өөрийн газар нутагтай харьцуулахад ердөө 0.1 хувийг ашиглаж байгаа ч Квийнсланд мужийн дотоодын нийт бүтээгдэхүүнд 20.6 тэрбум ав.доллар буюу 37.3 их наяд төгрөгийг уул уурхайн салбар нь бүрдүүлж байна. Харин Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.9 хувь буюу харьцуулбал 9 дахин их газраас олборлолт хийж байгаа ч энэ салбараас 2016 онд гэхэд 3.9 их наяд төгрөг буюу Квийнсланд мужаас гэхэд 9.5 дахин бага баялгийг бүтээж байна. Өөрөөр хэлбэл бид газрын нутгийн 0.9 хувийг ашигласан ч 0.1 хувийг ашиглаж байгаа Квийнсландаас ЕС дахин бага баялгийг уул уурхайгаас бүрдүүлж байгаа сонин дүр зураг харагдана. Энэ нь харьцуулахад тийм тохиромжтой тоо биш ч Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг илтгэх сонирхолтой жишээ болов уу.
Монголчууд хэзээ уул уурхайгаа ном ёсоор нь, үр ашигтай эрхэлж, мал сүргээ хариулан тэдэнтэй зэрэгцэн эвтэй, найртайгаар аж төрөх бол. | https://ikon.mn/n/10np |
10nq | "Гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн орлогыг Монголын банкаар дамжуулдаг байх заалтыг хассан нь хууль зөрчсөн" | С.Бадрал, iKon.mn | 05/24/2017 15:12:00 |
Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон улсын валютын нэмэгдүүлэх заалт юм. Гэтэл үүнийг Улсын Их Хурал 30 дугаар тогтоолоороо хасаад байгаа юм.
Иргэн О.Алтангэрэл Улсын Их хурлын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдээллээ өнөөдөр хүргүүллээ.
Энэ үеэр О.Алтангэрэл "2017 оны 29 дүгээр тогтоолыг Улсын Их Хурлаас гаргасан. Энэхүү тогтоолоор нэлээд олон асуудал зохицуулсан. Түүний нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг байх заалт байсан. Сүүлийн үед уг заалтыг зөвхөн Оюутолгойтой холбоотой мэтээр тайлбарлаад байгаа. Огт тийм биш. Энэ бол "Бороо гоулд", "Центера Гоулд", "Тавантолгой" гээд бүх том төслүүдтэй холбоотой заалт юм. Гэтэл энэхүү заалтыг "ОУВС-ын захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо" гээд Сангийн сайд байнгын хороо руу албан тоот бичээд явчихсан. Энэ нь нэгдүгээрт, уг асуудлын процесс өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газар хууль санаачлах эрхтэй байдаг. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд нэг албан тоот бичээд, түүнийг нь Байнгын хороо хүлээн аваад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан. Улмаар Улсын Их Хурлын 30 дугаар тогтоол гээчийг гаргаад, Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон.
Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд болоод үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "эдийн засгийн бие даасан байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлаа хангана" гэсэн байдаг. Тэгвэл бид бие даасан баймаар байна шүү дээ. Гэтэл энэхүү чухал заалтыг үгүй хийгээд, Монгол Улсын Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй байх ёстой. Гэтэл "ОУВС-ын захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо" гэдэг зүйлээр Монгол төр процессоо зөрчөөд, ийм шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа нь харамсалтай байна. Тиймээс би Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргаж байна" гэлээ.
Мөн тэрбээр "Ард түмнийхээ язгуур эрх ашгийг бодоод Монгол Улсын Үндсэн хуулиар асуудлыг харах уу, ОУВС яах бол гэсэн айдсаар асуудалд хандах уу гэдэг хоёр өнцөг л байгаа. Миний өнөөдөр гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргах байх.
Хэрвээ "30 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна" гэвэл Улсын Их Хурал тэрхүү шийдвэрээ өөрчлөх л ёстой. Түүнээс ОУВС яах бол гэж эргэлзэх учиргүй. Үр дагавар нь ямар ч байсан Үндсэн хуулийн дагуу л явах ёстой шүү дээ" гэлээ.
| https://ikon.mn/n/10nq |
10nr | Ё.Отгонбаярыг АНУ-д, Л.Пүрэвсүрэнг Швейцарьт суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/24/2017 15:26:00 |
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн:
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал/,
Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,
Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд/,
Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь /Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх /нарыг тус тус томилох саналыг Байнгын хороотой зөвшилцөхөөр хүргүүлжээ.
Ингээд Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9-84.6 хувийн дэмжлэг авлаа.
Харин Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжжээ.
Элчин сайдуудыг томилох Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10nr |
10ns | AlphaGo програм Хятадын Го тоглоомын мастерыг эхний тоглолтондоо хожлоо | Р.Түвшин, iKon.mn | 05/24/2017 16:16:00 |
Google-ийн DeepMind Labs компанид зохион бүтээсэн AlphaGo хиймэл оюун ухааны систем өчигдөр Хятадын Го хөлөгт тоглоомын мастерыг эхний тоглолтондоо хожлоо.
Хятадын Зэжянь мужийн Вужень хотод болсон хүн ба машины өрсөлдөөнд Хятадын 19 настай мастер Кэ Жи дөрвөн цаг хагасын турш тоглосны дараа AlphaGo програмд ялагдсан байна. Кэ Жи нь энэ тоглоомны хамгийн том мастерт тооцогддог юм.
Тоглолтын дараа Кэ “Би цочролд ороод байна. Түүний олон нүүдэл нь хүнээс гарахааргүй юм” гэж ярьжээ. DeepMinds-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дэмис Хассабис тэмцээний өмнө ярихдаа “Олон хүн энэ тэмцээнийг хүн ба машины тулаан гэж харж байна. Би үүнтэй санал нийлэхгүй, энэ бол хүн өөрийн бүтээсэн багажаар шинэ боломжийг илрүүлж байгаа хэрэг” гэж хэлсэн байна.
Го нь Хятадад вэйчи гэгддэг ба Нийтийн Тооллын Өмнөх 1,046-256 онд оршиж байсан Жоу улсын үед бий болсон юм. 19 ба 19-ийн харьцаатай хөлөг бүхий стратегийн тоглоом нь хүний бүтээсэн хамгийн хэцүү оюуны тоглоом гэгддэг. Уг тоглоомын боломжит нүүдлийн тоо нь бидэнд харагдаж байгаа ертөнцийн атомын тооноос их ажээ.
2016 онд AlphaGo програм Өмнөд Солонгосын их мастер Ли Седолыг 4:1-ийн харьцаатай хожиж байв. Кэ Жи нь 11 настайдаа мэргэжлийн тамирчин болж есдүгээр дан хүртсэн нь энэ тоглоомны оргил зэрэглэл юм. Го тоглоом Хятадаас Солонгосоор дамжин Японд хүрч, 15 дугаар зуунаас эхлэн орчин үеийн хэлбэртээ орсон байна.
Мягмар гарагийн тоглолтын дараа Кэ-AlphaGo өрсөлдөөн Пүрэв, Бямба гарагуудад үргэлжлэн тоглолт бүр нь 7 цагийн хугацаатай болох юм.
Кэ Жи хэдийгээр эхний тоглолтонд ялагдсан ч ”Би бүх чадлаа гаргаж тоглоно. Миний өрсөлдөгч хэр хүчтэй байхаас үл хамааран би бууж өгөхгүй” хэмээн ярьжээ.
Тоглолтын бичлэг:
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/10ns |
10nt | Эрдэнэзуугаас бурхан хулгайлсан этгээдүүдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ | ikon.mn | 05/24/2017 16:01:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М, Д, Т нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцлээ.
М, Д, Т нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж, Дүйнхор, Жүгдэрнамжил, Майдар, Манзушир зэрэг нийт 7 бурхныг хулгайлж, 77.5 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх уг хэргийг хянан хэлэлцээд М, Д, Т нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Т-д чанга дэглэмтэй хорих ангид 13 жил, Д, М нарт 12 жил хорих ялыг тус тус оногдуулсан.
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Ланд крузер-80” маркийн автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: УДШ | https://ikon.mn/n/10nt |
10nu | Өсөлтийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ | Б.Баяртогтох, Үндэсний шуудан | 05/24/2017 16:49:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Гангэрэлтэй ярилцлаа. "Банкуудын чанаргүй зээлийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчин чухал" хэмээн тэрбээр тодотгов.
-Банкны салбарын зээлийн чанар муудаж байна. Нийт чанаргүй зээлийн хэмжээ одоо хэдэн хувьтай байгаа вэ?
-Банкны салбарын “эрүүл мэнд”-ийг илтгэх тодорхой хэдэн үзүүлэлт байдаг. Үүний нэг нь чанаргүй зээлийн түвшин. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар банкуудын чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж байна. Мөнгөн дүнгээр нэг их наяд орчим төгрөгийн зээл чанаргүй гэсэн ангилалд шилжсэн. Иймд активын удирдлагын тогтолцоог цаг алдалгүй бүрдүүлэх шаардлагатай болж байна. Энэхүү тогтолцоог бий болгоход юуны өмнө эрх зүйн орчин чухал. Тиймээс активын удирдлагын компанийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Хуулийн төсөл эхний байдлаар бэлэн болсон. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу дөрвөн үе шатаар дамжиж УИХ-д танилцуулахаар хүлээгдэж байгаа.
Эрх зүйн орчин бүрдсэнээр санхүүгийн салбарт тулгарч буй сорилтоос эдийн засгаа хамгаалах нөхцөл бүрдэх юм.
-Банкуудын зээл олголт хумигдахад чанаргүй зээл их, бага хэмжээгээр нөлөөлж эхэллээ. Цаг хугацаа алдах тусам нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй. Тиймээс активын удирдлагын компанийг яаралтай байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Банкны салбар санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзэлж байгаа энэ үед чанаргүй зээлд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал банкны салбараас үлэмж хамааралтай. Энэ утгаараа чанаргүй зээлийн өсөлт нь санхүүгийн зах зээлд дохиолж буй бодит эрсдэл юм. Олон улсын жишгээр чанаргүй зээлийн түвшин таван хувиас өндөр байгаа тохиолдолд яаралтай анхаарах шаардлагатай төдийгүй арга хэмжээ авах ёстой гэж үздэг. Гэтэл манай улсад чанаргүй зээлийн түвшин 8.6 хувьтай болчихлоо.
Чанаргүй зээлийн түвшин он гарснаас хойш буурахгүй, эсрэгээрээ нэмэгдэж байна. Чанаргүй зээлийг шийдвэрлэсэн гарцуудын нэг нь активын удирдлагын компани. Дэлхий нийтийн туршлагаас харахад Азийн орнуудад энэ тогтолцоо хамгийн амжилттай хэрэгжсэн байдаг. Чанаргүй зээлийн үзүүлэлт нь зөвхөн банкны салбарт хамаатай бэрхшээл биш юм. Активын удирдлагын компани нь эдийн засгаа сэргээх, улмаар өсөлтийн урьдач нөхцөлийг хангахын тулд санхүүгийн зах зээл эрүүл байлгах, тогтвортой байдлаа бэхжүүлэхэд тустай.
-Активын удирдлагын компани үйл ажиллагаа явуулж эхэлснээр эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилнэ, өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ. Ингэснээр эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг богино хугацаанд даван туулахад чухал алхам болох юм. Хумигдаад байгаа банкуудын зээл олголт сэргэж эхэлнэ. Зээл шаардлагатай байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа жигдэрч, хэвийн үргэлжлэх боломж, бололцоо бүрдэнэ.
Тодруулбал, эдийн засгийн идэвхжил сэргэж, ажлын байр шинээр бий болох, улмаар өрхийн орлого тодорхой хэмжээнд нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Банкны зээлийн зах зээл агшиж байгаа энэ үед активын удирдлагын компанийн ач холбогдол өндөр.
-Банкуудад ямар давуу тал үүсэх вэ?
-Банкууд муу зээлээ шийдвэрлэхийн тулд тусгай активын нэгж байгуулж, зээлээ өөрсдөө хөөцөлдөж эхэлдэг. Энэ нь төдийлэн үр дүнтэй байж чаддаггүй. Маш их зардал, чирэгдэл гарч байдаг. Банк болгон дэргэдээ ийм нэгж байгуулаад ирэхээр энэ хэрээр зардал нь системийн хэмжээнд томордог. Банкны салбарт нэгэнт ийм их дүнтэй муу зээл төвлөрчихсөн байгаа одоогийн нөхцөлд төв банкнаас шийдвэрлэх арга хэмжээ авч, чанаргүй болчихсон зээлийг нь нэгдсэн байдлаар хямд үнээр банкуудаас худалдаж авах, улмаар зээлийг эргэн төлүүлэхэд хөрөнгийн удирдлагын компани төвлөрч ажиллана гэсэн үг. Активын удирдлагын компанийн үйл ажиллагаа эхэлснээр арилжааны банкууд мөнгөтэй болно. Зээл олгох боломж нь нэмэгдэнэ.
Одоо бол чанаргүй зээлийн түвшин нэмэгдэх тусам зээл очих шаардлагатай аж ахуйн нэгж хөрөнгийн хомсдолд орж, банкны зээлд хамрагдаж чадахгүй болж байна. Үүнээс шалтгаалж эдийн засагт сөрөг нөлөө их гарах болсон. Энэ нөлөөг арилгахад активын удирдлагын компанийн үүрэг оролцоо, үйл ажиллагаа чухал байгаа. Компани үйл ажиллагаагаа явуулахад үндсэн гурван арга хэмжээг эхний жинд авах хэрэгтэй.
-Ямар арга хэмжээнүүд билээ?
-Активын удирдлагын компанид хууль, эрх зүйн давуу тал олгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаан дээр онцгой эрх олгохоос компанийн амжилттай ажиллах, эсэх нь шалтгаална.
Дэлхийн улс орнуудын туулсан замнал, туршлага ч ийм байна. Түүнээс гадна татвар, хураамжаас активын удирдлагын компанийг чөлөөлж, улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөх ёстой. Бие даасан үйл ажиллагаа явуулах эрхийг компанийн сайн засаглалаар дамжуулж олгох нь оновчтой. Тухайн компани амжилттай ажиллахад эдгээр гурван хүчин зүйл нэн тэргүүнд шаардлагатай.
"Активын удирдлагын компани байгуулах төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлж байна"
-Хамгийн амжилттай хэрэгжсэн компанийн жишээ аль улсынх байдаг вэ?
-Өмнөд Солонгосын активын удирдлагын KAMCO хэмээх компани байна. Дээрх компанид өмнө дурдсан онцгой гурван эрхийг олгож, улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж чадсан нь амжилттай ажиллахад хүргэсэн гэдэг. Тус компани Азийн санхүүгийн хямралын үед Өмнөд Солонгосын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг.
-Манай улсад шинээр байгуулах компани байнгын үйл ажиллагаатай байх уу, эсвэл тодорхой хугацааны дараа татан буугдах уу?
-Дэлхийд хоёр төрлөөр байгуулагдсан байдаг. Эхнийх нь тодорхой хугацаатай бол хоёр дахь нь тогтмол үйл ажиллагаатай байж ирсэн. Өмнөд Солонгосынх гэхэд байнгын үйл ажиллагаатай. Бусад орны жишээн дээр авч үзвэл тодорхой хугацаатай нь голлож байна. Манай улс активын удирдлагын компани байгуулах төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байна.
Компанийн хуулийн төсөл эхний байдлаар бэлэн болсон. Хуулийн анхны хувилбараар компанийн үйл ажиллагааг тогтмол бус 10 жилийн хугацаатай явуулахаар тооцоолсон. Засаглалыг нь улс төрөөс харьцангуй ангид байлгахаар зорьж байгаа.
Энэ бол компанийн үндсэн зарчмуудын нэг. Шүүхийн үйл явцыг илүү шуурхай, онцгой эрхтэйгээр явуулахаар тусгайлан бүлэг оруулж өгсөн. Компани аль болох богино хугацаанд банкны салбарын чанаргүй зээлийг шийдвэрлэхэд илүү дөхөм байлгахаар зорьж байгаа. Хууль эрх зүйн орчин бий болж байж энэ компани үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Одоогийн эрх зүйн орчинд бол амжилт олох боломжгүй. Дээр дурдсан гурван эрхийг олгох нь чухал болохыг нэмж хэлье.
| https://ikon.mn/n/10nu |
10nv | Хүн барьцаалсан М-д долоон жилийн хорих ял оноов | С.Бадрал, iKon.mn | 05/24/2017 16:44:00 |
М гэгч нь 16 настай Б-д цаасны хутга тулгаж, ам, гар, хөлийг нь хүлэн “Хажууд чинь тэсрэх бөмбөг тавьсан, хөдлөх юм бол тэсэрнэ шүү” гэж амь биед нь заналхийлж, түүний аав руу утсаар ярьж 80 сая төгрөг нэхэн болзол тавьж, насанд хүрээгүй хүнийг барьцаалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс М-д Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.5, 112.2.6, 112.2.8 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
М-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2017.05.24/ Улсын дээд шүүхэд хэлэлцэж ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: УДШ | https://ikon.mn/n/10nv |
10nw | "Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 05/24/2017 17:44:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:44 2017/05/24
Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.05.24/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
9-34-5-21-25-11 +39
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
2-0-6-3-0-2
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
9-3-3-9
2-р зэргийн хонжворын хариу:
0-5-0-1
3-р зэргийн хонжворын хариу:
2-8-5-9
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:00 2017/05/24
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.05.24/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/672499406268964/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:44 2017/05/24
Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.05.24/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
9-34-5-21-25-11 +39
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
2-0-6-3-0-2
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
9-3-3-9
2-р зэргийн хонжворын хариу:
0-5-0-1
3-р зэргийн хонжворын хариу:
2-8-5-9
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/10nw |
10nx | Төгрөгийн ханш тогтворжсон шалтгаан | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/24/2017 17:06:00 |
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш гуравдугаар сараас хойш харьцангуй тогтворжсон ч 2,100 байсан ханш 2,400 рүү хүрсэн гэх шүүмжлэл бий. Гэхдээ бодит нөхцөл байдалд ханш эдийн засгийн суурь хүчин зүйлтэйгээ нийцтэй гэж ойлгох хэрэгтэй.
Тоон үзүүлэлтийг харвал Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013 оноос хойш байнга алдагдалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, гадаадаас орж ирэх ам.доллар 2013 оноос хойш хомсдож байв. Харин үүнтэй зэрэгцээд Төв банкнаас 2012 оноос хойш 7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээр зах зээлд дарамт учруулсан байдаг.
Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газар “Сайн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Төв банкнаас 600 орчим тэрбум төгрөгийг богино хугацаанд нэмж зах зээлд нийлүүлсэн. Энэхүү мөнгөний огцом нийлүүлэдийг тухайн үед гадаад зах зээлээс босгосон 500 сая ам.долларын “Мазаалай” бонд болон 250 сая ам.долларын синдикат зээлүүд нөхөж байв. Гэвч 2016 оны сонгуулийн сүүлээр Эрдэнэтийн төлбөрт их хэмжээний валют гадагшилснаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом сулрах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
Ийм нөхцөлд Төв банкны шинэ удирдлага шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч ажилласан. Юун түрүүнд бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн. Ингэснээр валютын эрэлт үүсгэж буй илүүдэл төгрөгийг Төв банкинд эргүүлж татах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж чадсан байдаг. Мөн бодлогын хүүгийн коридорыг тэгш бус хэмтэй болгож, 3 сарын хугацаатай ТБҮЦ арилжаалж эхэлсэн нь ханшийг тогтворжуулахад үр дүнгээ өгч, гадаад валютын нөөц нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2016 оны эцэст 1296 сая ам.доллартай тэнцсэн.
Мэдээж эдгээрээс гадна 2017 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн нь ханшийг тогтворжуулахад үр дүнгээ өгсөн билээ.
Монголбанкны хувьд гадаад валютын захад ханш эдийн засгийн суурь хүчин зүйлтэй нийцгүйгээр огцом савласан үед л оролцдог. Түүнээс биш чангарах, эсвэл сулрах трэндийн эсрэг үйл ажилладаггүй. Хэрэв ханшийг хүчээр тогтоон барих гэж оролдвол гадаад валютын нөөцөө шавхах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлдэг.
| https://ikon.mn/n/10nx |
10ny | ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ | Г.Мөрөн, iKon.mn | 05/25/2017 08:00:00 | Баянгол дүүрэгт
08:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, 4 дүгээр хороо, Голден парк хотхоны авто машины зорчих хэсгийн орц, гарцын байдал, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд шинээр баригдсан Ахмад настан, хүүхдийн 2 дугаар эмнэлэг зэрэгтэй танилцана.
Шангри-Ла зочид буудал
09:00 цагт "Frogressive alliance" олон улсын бага хурал эхэлнэ. Энэхүү IV бага хуралд 34 орны төлөөлөгч оролцох юм.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Эрдэмтэн судлаач, багш, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд хугацаагүй тэмцлийн хэлбэрт шилжиж, 2017 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс суулт зарлан, Авто замын хөгжлийн газар, БЗД-ийн засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт шаардах бичиг хүргүүлж байгаа талаар Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, БЗД-ийн 172-р цэцэрлэг, "Академи-32" СӨХ, "Ирээдүй" СӨХ-өөс мэдээлэл хийнэ.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12:00 цагт Монголын өмгөөлөгчдийн холбооны НЗДТГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн болон сонгуулийн хар машины асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.
13:00 цагт Эко автомашин импортлогчид, Автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, Тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Сүхбаатарын талбайд
11:40 минутад Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэж, Цагдаагийн нэгдүгээр хэлтэст зургаан ширхэг унадаг дугуйг дагалдах хэрэгслийн хамт гардуулж өгөх үйл ажиллагаа болно.
Хүрээ дээд сургуулийн зааланд
13:00 цагт БГД-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцүүлэг хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
13:00 цагт Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос энэ сарын 19-20-ны өдрүүдэд болсон Азийн аваргын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордны "Г" танхимд
14:00 цагт ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдсантай холбогдуулан Сангийн яам, Монголбанк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас хамтарсан Хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө. | https://ikon.mn/n/10ny |
10nz | Мэдээлэл технологи, ICT салбарын ажилтнуудын дундах Э-спортын аваргууд тодорлоо | ikon.mn | 05/24/2017 18:02:00 |
Мэдээллийн технологи харилцаа холбооны компаниудын дундах спортын наадам жил бүр өрсөлдөөнтэй болдог. Спортын олон төрлөөр өрсөлддөг ч тэдгээрээс салбарын илэрхийлэл болсон тэмцээн бол Э-спорт юм.
Энэ жил салбарын тэмцээн өнгөрсөн Ням гарагт буюу 5-р сарын 21-ний өдөр Zen цахим спортын төвд Counter-Strike: Global Offensive төрлөөр амжилттай болж өнгөрлөө. 2009 оноос зохиогдож эхэлсэн э-спортын төрөлд байгууллагын багууд идэвхтэй оролцдог.
LendMN –ий хамт олон салбарын залуусыг дэмжин ажилласан тус тэмцээнд Мобиком, Юнител, Жи-Мобайл, Саммит, Ай Ти зон, Юнимедиа Солюшнс, Топика гэх 8 байгууллагын ажилтнууд оролцсон.
Баг бүр олон сар бэлтгэл хийсний үр дүнд тэргүүн болон гутгаар байрыг Мобиком компанийн баг, 2-р байрыг Юнител компанийн баг эзэллээ.
Э-спорт нь 1972 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд өдгөө дэлхий даяар 75 сая тамирчинтай болжээ. Counter-Strike: Global Offensive тоглоомын төрлөөр улс орон бүрт нийт 2,000 орчим тэмцээн болдог ба шагналын нийт сан нь 33 сая ам.долларт хүрээд байна. | https://ikon.mn/n/10nz |
10o | Сербид айлчилна | ikon.mn | 11/06/2013 11:12:00 |
Гадаад харилцааны сайд Л. Болд
Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд И.Мркичийн урилгаар Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Серби Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд И.Дачичид бараалхаж, Гадаад хэргийн сайд И.Мркичтай хэлэлцээ хийн, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурахын сацуу Монгол-Сербийн бизнес форумд оролцоно. | https://ikon.mn/n/10o |
10o0 | ФОТО: АН-2-ын шинэчлэгдсэн загвар TBC-2MC агаарын хөлөг Монголд ирлээ | ikon.mn | 05/24/2017 19:02:00 |
Гэрэл зургийг mpa.mn
АН-2 агаарын хөлгийн далавч их биед засвар хийж, АНУ-ын honeywell компанийн таван алгатай сэнс тавьж, шинэчилсэн TBC-2MC агаарын хөлгийг ОХУ-ын Новосибирск хотын мэргэжилтнүүд бүтээсэн байна.
TBC-2MC онгоцыг цаашид дотооддоо үйлдвэрлэх боломжтой
ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал "Аймаг сумын төвүүд нь өргөн уудам газар нутагт таруу байршилтай бөгөөд тэдгээрийг холбосон авто замын байдал туйлын хүндрэлтэй, төмөр замын сүлжээ хөгжөөгүй зэргээс иргэд хол замд тохь тух алдах, даарах, олон цагаар саатах зэрэг хүндрэл бэрхшээл тулгардаг.
Эдгээр хүндрэлийг шийдэхэд богино агаарын зайн нислэгийг бага зардлаар үйлдэх жижиг хөнгөн онгоцны нислэг үйлчилгээ бий болгох шаардлагатай юм.
АН-2 онгоц өөрийн үүргээ гүйцэтгээд 1991 онд зогссон.
Шинэчилсэн энэхүү TBC-2MC онгоцыг цаашид дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэж харж байна" гэлээ.
TBC-2MC агаарын хөлгийг өвлийн нөхцөлд ашиглахдаа хөл ангид нь цана суурилуулж өгсөн нь нисгэгчид цасан бүрхүүлтэй талбайд буулт хөөрөлт үйлдэхэд хялбар болгожээ.
Тус агаарын хөлгийн зорчигчийн салоны хэсэг:
Бүхээгийн дулаалга болон доторлогоог дуу чимээ тусгаарлагч материалаар хийсэн
Зорчигчдын гар тээш хадгалах тавиуртай
12-13 хүний налдаг суудал байрлуулсан
Гэрэлтүүлэг болон агааржуулалтын системээр тоноглогдсон
Захиалагчийн хүсэлтээр ариун цэврийн өрөө нэмэх боломжтой
Эмнэлэгийн түргэн тусламжийн зориулалтаар тоноглосон
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10o0 |
10o1 | Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ | ikon.mn | 05/24/2017 18:35:00 |
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.24/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгасан байна.
2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна.
Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашигггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ.
Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна.
Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус” компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн” компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ. Мөн Засаг даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлсэн байна.
Гэтэл тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын албанаас 2012-2016 онд хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчил, дутагдал илрээгүй байна.
Харин Хэнтий аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт тогтмолжсон дүнтэй гарчээ. Гэхдээ сумдад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд тавих хяналт сул, Орон нутгийн хөгжлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Орон сууцны сангаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон 424 сая төгрөгийн зээлийн авлага хуримтлагджээ. Энэ зээлийн эргэн төлөгдөх хугацаа хэдийнэ дууссанаас гадна заримынх нь эзэн тодорхойгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна.
Үүнтэй холбогдуулан:
Байгууллагын өдөр тутмын ажилд хийх дотоод хяналт шалгалтаа төлөвлөж тогтмолжуулах, илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцох, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх санал хүргүүлэх
Бүртгэлгүй эд хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэж, төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах
Аймгийн Засаг дарга, бусад холбогдох албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг хууль бусаар, үр ашиггүй зарцуулсан үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг сайд С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт даалгалаа.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10o1 |
10o2 | Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна | ikon.mn | 05/24/2017 18:41:00 |
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх сард АНУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Мянганы сорилтын корпораци, Энх тайвны корпусын удирдлага болон Конгрессийн гишүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Мөн Монгол-Америкийн IV бизнес уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, АНУ-д амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзах юм.
Манай улс гуравдагч хөрш АНУ-тай Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцааг бэхжүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэргүүлэх салбаруудыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, арга хэмжээг баталгаажуулахыг энэ айлчлалын үеэр эрмэлзэх юм байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| https://ikon.mn/n/10o2 |
10o3 | Дарханы дулааны цахилгаан станцын шинэчлэлд 11 сая еврогийн нэмэлт санхүүжилт шаардлагатай | ikon.mn | 05/24/2017 18:47:00 |
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.24/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
“Эрчим хүчний үр ашиг” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Нэмэлт зээл болон гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Дэмжсэн тохиолдолд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргах юм.
“Эрчим хүчний үр ашиг-1” төслийн хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” компанид турбины шинэчлэл хийх төслийг 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая, Засгийн газрын 2.85 сая, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ онд төслийг хэрэгжүүлж дуусах бөгөөд одоогоор 11 сая еврогийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог Сангийн яам гаргасан байна. Төсөл хэрэгжих Техник, эдийн засгийн үндэслэлийг анх тооцоолохдоо нийт төсөвт өртгийг бодит байдлаас хэтэрхий багаар тооцож гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компанийн буруугаас болж хэрэгжилт 2.5 жилээр удаашралтай, гэрээ байгуулснаас хойш эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материалын үнийн өсөлт, валютын ханшийн өөрчлөлт зэргээс үүдэн нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ.
Нэмэлт хөрөнгөөр тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, шинээр эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламжийг өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмж худалдан авах юм.
Дарханы дулааны цахилгаан станц нь 52 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолууд нь ашиглах ёстой нөөцөө 2.5 дахин хэтрүүлэн ажиллаж байна. Цаашид энэ хэвээр байвал станц доголдож, эрчим хүчний найдвартай байдал алдагдан, эдийн засагт их хэмжээний хүндрэл учруулах эрсдэл үүсчээ.
Нэмэлт санхүүжилт гарган төслийг хэрэгжүүлж дуусвал цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээг ирэх 20 жил тасралтгүй, найдвартай хангах боломж бүрдэх юм. Төсөл 12 жилийн дараа зардлаа нөхнө гэсэн тооцоог Сангийн яам хийсэн байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10o3 |
10o4 | “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа | ikon.mn | 05/24/2017 18:50:00 |
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.24/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм.
Манай иргэдийн гадаадад ажиллаж, сурах, амьдралаа дээшлүүлэх хүсэл, шаардлага, хэрэгцээг гэмт этгээдүүд ашиглан жуулчлах, виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын иргэдтэй гэр бүл болоход нь туслах нэрийн дор ялангуяа эмэгтэйчүүдийг худалдаж, ашиг олох гэсэн оролдлого өсөх хандлагатай байна.
Сүүлийн зургаан жилийн статистик мэдээнээс үзвэл хүн худалдаалах 54 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 122 гэмт хэргийг шалгажээ. Эдгээрээс хүн худалдаалах найман хэрэгт 15 хүн, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан 36 хэргээр 54 хүн ял шийтгүүлсэн байна.
Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас үндэстэн дамнасан, зохион байгуулалттай үйлддэг хар тамхи, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог. Иймээс Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг баталлаа.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10o4 |
10o5 | Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь сайд асан Н.Батцэрэг байжээ | Р.Саруул | 05/25/2017 08:11:00 |
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Соёмботой уулын газрыг ухсан компанийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагааг нь зогсоож, газрыг нөхөн сэргээх ажлыг хийх үүргийг өгчээ-
Өнгөрсөн хоногт олон нийтийн сүлжээгээр Зайсанд байрлах Соёмботой уулын бэлд нэгэн аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээлэл тархсан. Тухайн үед дээрх аж ахуйн нэгж хэний эзэмшилд байдаг, хэн гэгч эрх мэдэлтэн газар ашиглах зөвшөөрөл олгов зэрэг олон асуулт гарч байв.
Тэгвэл зөвшөөрлийг нь хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр иргэн Б.Төгсжаргалд Богд хан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаагаатай 1.5 га газрыг олгожээ. Үүгээр зогсохгүй сайд асан Н.Батцэрэг дээрх бүсэд газар ашиглах зөвшөөрөл хүссэн 63 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших зөвшөөрөл өгч ээ.
Хэдийгээр түүний олгосон зөвшөөрөл нь Улсын тусгай хамгаалалттай Богд хан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд байгаа хэдий ч тухайн бүсэд өвөг дээдсийн минь шүтээн болсон Чингис хааны хөрөг заларч буй учраас олон нийт цахим сүлжээгээр бухимдлаа илэрхийлсэн байдаг. Үнэндээ Зайсан орчмын газрыг жирийн иргэн Дорж, Дулмаа нар авч чадахгүй нь тодорхой.
Хэдийнээсээ л эрх мэдэлтэй албан тушаалтнуудын гараар орж Аялал жуулчлалын нэрээр халхавчлан авсан тансаг зэрэглэлийн орон сууцууд аль хэдийнээ сүндэрлэсэн билээ. Тиймээс л Зайсангийн ойр орчим албан тушаалаа ашиглаж газар авсан эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ байгаа иргэдийн гомдол олонтоо гарч байсан ч энэ нь ажил хэрэг болж чадаагүй билээ.
Д.Оюунхоролын сайдын нүдээ олсон шийдвэр
Юутай ч энэ удаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам Соёмботой уулын газрыг ухсан компанийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагааг нь зогсоож, газрыг нөхөн сэргээх ажлыг хийх үүргийг өгсний дагуу тус компани өчигдрөөс нөхөн сэргээлт хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх газрыг авсан иргэн Б.Төгсжаргал нь зочид буудлын зориулалтаар дөрвөн давхар барилга барихаар ийнхүү газрыг ухуулж эхлээд байсан аж.
Түүнчлэн тэрбээр дээрх барилгынхаа зураг төслийг холбогдох шатны байгууллагуудаар шалгуулалгүй барилгын ажлаа эхлүүлжээ. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргаад зогсохгүй салбарын сайд Д.Оюунхорол тушаал гаргаж, газар эзэмших эрхийг нь цуцалжээ.
Энэ асуудлаар БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар “2015 онд Зайсан орчмын уугуул, суугуул иргэд газраа өмчилж, эзэмшиж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьж байлаа. Үүний дагуу 2015 оны тавдугаар сард уугуул, суугуул иргэдэд газрыг нь эко, бичил аялал жуулчлалын зориулалтаар олгоё гэдэг тогтоол гаргасан юм. Ирэх лхагва гарагт уг ажлын тайланг Засгийн газарт тавина. Зарим иргэд газраа компаниудад шилжүүлсэн тохиолдол гарсан. Зарим нь авто угаалгын газар барьсан байсан. Өөрөөр хэлбэл, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил илэрсэн” гэв.
Түүнчлэн Богд хан уулыг тойроод 2,000 гаруй иргэн газар эзэмших, ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Уг нь Богд хан уул Дархан цаазат газар. Тэр ч утгаараа тухайн бүсэд иргэд, аж ахуйн нэгжүүд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй. Гэвч зарим иргэн, компани хууль зөрчин, барилга барих, баар цэнгээний газар ажиллуулах нь ихэссэн байна. Тиймээс эдгээр газартай хуулийн дагуу тэмцэж, газар ашиглах эрхийг нь эргэн харж, цуцлах хүртэл арга хэмжээг авна хэмээн тэрбээр хэлж байна.
Зайсангийн ойр орчим олон сайд нарыг мөнгөлөг болгосон
Яг үнэндээ жирийн иргэдэд Богд хан тусгай хамгаалалттай газар нутаг хаалттай байдаг ч сайд дарга нар хэзээнээсээ л Зайсан орчмын газар нутгаар хөлжиж ирсэн нь бодит түүх. Тухайлбал, тус орчимд Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хууль зөрчин газар авч үе үеийн Байгаль орчны сайд, дарга нар зөвшөөрөл олгож ирснээр өдгөө хотхон болтлоо хөгжсөн.
Өөрөөр хэлбэл, Богд хан уулын дархан цаазат бүсэд 2002 оноос эхлэн газар олгож ирсэн ч эдгээр олголтууд ч бүгд хууль зөрчиж олгогдсон гэдгийг бид бүхэн мэднэ. Угтаа бол аж ахуйн нэгж, иргэн анх газрын зөвшөөрөл авахдаа Аялал жуулчлалын зориулалтаар авчхаад дараа нь зориулалтыг нь өөрчилж орон сууц болгодог. Гэтэл ийнхүү зориулалтыг нь нүдэн дээр нь өөрчилж тансаг зэрэглэлийн орон сууцууд ар араасаа сүндэрлэсээр байхад үүнд арга хэмжээ авдаг нэг ч сайд, дарга нар байгаагүй билээ.
Анх Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар "Жинхэнэ уянга" ХХК-д Зайсан орчимд 2007 онд хоёр га газар олгохдоо Аялал жуулчлалын чиглэлээр олгосон ч барилга баригдах явцад энэ нь орон сууцын хотхон болж өчнөөн сая төгрөгийн ашиг олж байсан түүхтэй. Мэдээж дээрх сайд асны араас маш олон сайд нарын нэрс дурдагдах учраас нурших нь илүүц биз ээ.
Хамгийн хачирхалтай нь газрын зориулалт нь өөрчлөгдчихөөд байхад тэдний барьсан барилгыг нь Улсын комисс хүлээгээд авч байсан нь их мөнгөний үнэртэй холбоотой. Угтаа бол хөрөнгөтэй бэлтэй хүмүүс нь дуртай газраа томоос том хашаа хатгаж дуртай газраа авдаг бол бэл чадал муутай нэгэнд нь бол ганц хадаас ч хатгах сөөм газар ч олдохгүй нь өнөөдрийн Монголын нийгмийн нэгэн эмгэнэлт зураг. Тэр л жишгээр Дархан цаазат Богд хан ууланд жирийн иргэд хөлөө ч тавьж чадахгүй байхад томчууд бол дэлхий шиг том хашаа хатгачхаад хүн мал ойртуулахгүй төмөр төр татан эзэмшил газраа болгон тунхагладаг нь бодит үнэн.
Тухайлбал, тус аманд нэг насаараа амьдарсан өвгөд хөгшидийг гэр орноос нь хөөж, хашаа хороог нь буулгаад цэрэг цагдаа болон айлгадаг ичээдэг атлаа хөрөнгө мөнгөтэй хүмүүст бол хэтэвчнийх нь хэмжээгээр газар өгч олон түмнийг тохуурхаж жирийн иргэдийг ойртуулдаггүй билээ. Ямартай ч энэ мэтээр эрх мэдэл албан тушаалаа ашиглан Зайсангийн амыг өнөөдөр тэр чигээр нь мөнгөтэй компаниуд хувааж өгөөд дууссан бодит үнэн.
Түүнчлэн урьд хожид үе үеийн сайд нар хэзээ ч нөхөн сэргээлтйин ажлыг хийдэггүй байсан бол энэ удаад Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол Соёмботой уулын газрыг ухсан компаниар нөхөн сэргээлт хийлгэхээр болж иргэн Б.Төгсжаргалын барилгыг зогсоох шийдвэр гаргасан нь сайшаалтай. Эцэст нь хэлэхэд дархан цаазат газрын маань экосистем алдагдаж дэлхийн анхны дархан цаазат уул маань бусад уул толгодоос ялгарахааргүй нийслэлийн нэг суурьшлын бүс болж хувирсан нь харамсалтай.
| https://ikon.mn/n/10o5 |
10o6 | Монголбанк 0.89 хувийн хүүтэй зээл олгож байжээ | Б.Төгөлдөр | 05/25/2017 08:23:00 |
Монголбанк
-Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчхоод бид гаднаас бадарчлаад гадны компанийн шахалтад ороод явж байна шүү дээ-
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хамгийн ихээр анхаарал татсан нь Монголбанканд хийсэн шалгалтын дүнг сонсох байлаа. Тус байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахлан ажилласан бөгөөд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан, нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй байв. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас гадна УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нар ажиллажээ.
2012, 2013, 2014 онд инфляцын түвшин зорилтот түвшнээс хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл нэг оронтой тоонд байлгах, 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх, 2014 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг 2012 онд 14 хувь, 2013 онд 12.5 хувь, 2014 онд 11 хувь болгож хэтрүүлсэн байна. 2015, 2016 онд инфляцыг 7 хувьд барихаар төлөвлөсөн байсан ч 2015 онд 1.9 хувь, 2016 онд 1.1 хувьтай байсан дүн мэдээ гарчээ.
2012-2014 онд инфляцын зорилтот түвшнээс хэтрүүлсэн нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд банкнуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээлүүдээс гадна “Чингис” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтууд нөлөөлсөн гэжээ. Энэ хугацаанд Монголбанкны мөнгөний бодлого Засгийн газрын төсвийн бодлогын харилцан уялдаа, хамтын ажиллагаа дутагдалтай байсан хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна.
Үүнээс үүдэн инфляц өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадын цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь мөнгөний бодлогын зорилт хангагдахгүйд хүргэсэн гэлээ. 2015, 2016 онд инфляци зорилтот түвшнээс доогуур гарсан нь өмнөх жилүүдийн алдаатай мөнгөний бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал, төлбөрийн тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засгийн агшилт нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 2012 онд 7.6 их наяд, 2013 онд 9.5 их наяд, 2014 онд 10.6 их наяд, 2015 онд 10 их наяд, 2016 онд 12.0 их наяд төгрөгийг тус тус зах зээлд нийлүүлсэн байна.
Банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлүүдэд Ажлын хэсэг анхаарал хандуулан ажилласан болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулгадаа онцоллоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл 866.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 1.045 тэрбум төгрөгт хүрч өсжээ. Нийт банкны системд чанаргүй зээл 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 879.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 864.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Чанаргүй зээлийн өсөлт 2014 оны эцсээс 59 хувиар өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. Тэр дундаа гадаад валютын зээлийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон гадаад валютын зээлийн эргэн төлөлт харьцангуй муу байгааг Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тэмдэглэсэн байна.
Шалгалтаар 0.85 хувийн хүүтэй зээлийг нэлээд хэдэн аж ахуйн нэгжид олгосон зөрчил илэрчээ. Уг нь Монголбанк зээл гаргах эрх зүйн боломж байдаггүй аж. Үүнээс гадна Монголбанк нийтдээ гурван их наяд төгрөгийн алдагдалд оржээ. Энэ нь манай улсын нэг жилийн төсвийн 50 орчим хувьтай тэнцэх тоо юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд тодруулга, асуулт авсныг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Төв банканд өнгөрсөн хугацаанд гарсан зөрчлүүдийг сонслоо. Үүнд одоогийн Монголбанкны удирдлагууд ямар байр суурьтай байна вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Аливаа төрийн байгууллагын жишиг байх ёстой. Тайлбар авах ёстой юм. Монголбанканд гадна дотнын байгууллага хөндлөнгийн аудит хийсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсэг бидэнтэй яриагүй. Энэ мэдээллийг манай хоёр дэд ерөнхийлөгч анх удаа сонсож байна. Би өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурал дээр анх удаа шалгалтын дүнг сонссон. Тиймээс одоо яригдсан дүгнэлттэй холбоотой асуудал бүрийг нэг бүрчлэн ярихад төвөгтэй байна. Энэ дүгнэлтийг албан ёсоор авч танилцсаны дараа саналаа хэлмээр байгаа юм. Аль ч улсын Төв банк хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрх, банкны статус гэж бий. Энэ бүхнийг харгалзан үзэж Эдийн засгийн байнгын хороо шийдвэрээ гаргахыг хүсч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголбанкны одоогийнх нь удирдлагууд дүгнэлттэй танилцаагүй гэж байна. Энэ хүмүүс танилцаагүй байхад үүнийг одоо ярих хэрэг байна уу?
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2012-2016 онд их хэмжээний мөнгө салхинд хийсгэсэн гэх яриа яваад байдаг. Энэ үнэн үү, худал уу гэдгийг тогтоохын тулд шалгасан. Улс орны эдийн засгийг ноцтой байдалд оруулсан ийм зүйл дээр танай, манай нам гэж талцах ёсгүй. 2012-2016 онд Монголбанкны явуулж байсан үйл ажиллагаа нь Төв банкны үйл ажиллагаанаас гадуур зүйл байсан.
Тэрбум ам.долларыг Монголбанкны удирдлагууд жил бүр салхинд хийсгэсэн байна. Энэ нь өөрөө Н.Золжаргалд хариуцлага тооцох маш том жишээ юм. Интервенц хийлээ гээд валютын ханш буугаагүй, харин ч төгрөгийн ханш 83 хувиар суларсан. Энэ хариуцлагыг өмнөх удирдлага Н.Золжаргалаар төлүүлэх ёстой. 0.89 хувийн хүүтэй зээл олгож байсан жишээ Монголбанканд байна. Гэтэл зах зээл дээр зээлийн хүү 22-23 хувь байсан. Үүнийг улстөржүүлж болохгүй. Улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Өнөөгийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал юунаас болов. Ард түмэн үүнд хариулт өгөөч гэдэг. Тэгвэл 2012-2016 онд Монголбанкыг удирдаж байсан хүмүүс өөрийн эрх мэдлээ хэтрүүлж ашиглажээ. Валют арилжаанаас үүссэн алдагдлыг Төв банкны ерөнхийлөгч хариуцах ёстой. Аливаа зүйлийг хаалттай, нууцын зэрэглэлтэй, цөөхөн хэмжээний банкийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байсан. Валютын ханш яаж өслөө дөө. Үүнийг дагаад үнийн өсөлт маш ихээр нэмэгдсэн.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ноцтой зөрчил илэрсэн байна. Үүнийг ажлын хэсэг гаргаж ирсэнд талархал илэрхийлье. Гаргаж ирсэн мэдээллийг харахад надад хэлэх үг олдохгүй байна. Даанч дээ. Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчхоод бид гаднаас бадарчлаад гаднын компанийн шахалтад ороод явж байна шүү дээ.
Золжаргал гэдэг нөхөр ийм будлиан хийчхээд зугтаагаад явчихдаг. Дөрвөн жилийн дараа ирээд дарга болчихдог байж болохгүй. Үүнд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Шоронд суулгана гэж байгаа юм биш. Энэ бүхнээ ирээд яриад сууж байх хэрэгтэй шүү дээ. Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн бол зугтаагаад алга болдог, хөрөнгөө гадагшаа дотогшоо зувчуулдаг байж болохгүй. Бид улстөржөөгүй. Улс орны эрх ашгийн төлөө буруу зөрүү алдаатай зүйлийг гаргаж ирээд ярьж байна. Ийм хэдэн “хулгайч”, эдийн засгийн “алуурчидтай”-гаа тэмцэх цаг болсон юм биш үү.
Би энэ мэдээллийг сонссоныхоо дараа “Та нараас айх зүйл байхгүй шүү. Хорлох гээд үзээрэй” гэж хэлмээр санагдаж байна. Гэмт хэрэгтэн болгон зугтааж чадаж байна. Монголчууд нэгдэж эдийн засгийн эрх ашгийн төлөө шударга явмаар байгаа шүү. Улс орон гэж байгаа юм бол ярих цаг нь болсон. Би ОУВС бидэнд баяр хүргэх байх гэж бодож байна. Гишүүд битгий зугт.
ОУВС-д Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж байна гэж утасдаж хэлэх хэрэгтэй. Яагаад ийм зүйл ярьж болдоггүй юм. Т.Аюурсайхан гишүүн цаашид төрийн ажилд анхаарах зүйл байна. Ялангуяа дүгнэлтээ Монголбанкны удирдлагуудад танилцуулах ёстой. Энэ хүмүүст ажлаа тайлагнаж байгаа юм биш, ийм зүйл болсон байна гэж танилцуулж, мэдээлэлтэй болгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл эд нар УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед гишүүдэд “байцаагдана” шүү дээ.
Ийн гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэхээр болсон юм. Энэ хүртэл Монголбанкны удирдлагууд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах юм байна.
| https://ikon.mn/n/10o6 |
10o8 | Манчестерийн халдлагын дараа Ариана Гранде тоглолтуудаа цуцаллаа | Р.Төмөр, ikon.mn | 05/25/2017 08:40:00 |
Өнгөрсөн Даваа гарагт Английн Манчестер хотын Манчестер Арена төвд болсон АНУ-ын поп дуучин Ариана Грандегийн тоглолтын дараа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 22 хүний амь үрэгдэн 64 хүн шархдсан билээ.
Манчестер Арена төв нь 21,000 хүний суудалтай, Европт хамгийн том битүү цэнгэлдэх хүрээлэн юм.
Тэгвэл энэ явдлын дараа Европ даяар “Dangerous Woman” нэртэй аялан тоглолт хийхээр төлөвлөөд байсан Ариана Гранде зургаадугаар сарын 7 хүртлэх бүх тоглолтоо цуцалснаа зарлажээ.
Ингэх болсон шалтгаанаа 23 настай дуучин бүсгүй “амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үүднээс” гэж тайлбарласан байна. Тэрээр энэ Пүрэв, Баасан гарагуудад Лондонд, дараа нь Бельги, Польш, Герман, Швейцарьт концерт төлөвлөөд байсан нь ийнхүү бүгд цуцлагджээ.
Дуучин Мягмар гарагт АНУ-ын Флорида дахь гэртээ хувийн онгоцоор буцсан юм. Түүний дараагийн тоглолт зургаадугаар сарын 7-нд Парист болж магадгүй гэнэ.
Одоогоор халдлага үйлдсэн этгээдийг Ливиэс Британид ирж, их сургуульд суралцаж байгаад дундаас нь гарсан 22 настай Салман Абедиг гэж сэжиглэж байгаа.
Халдлагын дараа Британи даяар терроризмийн аюулын түвшнийг “ноцтой” буюу хамгийн дээд түвшинд хүрснийг зарлаж, зэвсэгт хүчнийг гол хотуудын хамгаалалтад гаргаад байгаа юм. Тавдугаар сарын 31-нд Лондонд нээлтээ хийх “Wonder Woman” киног Уорнер Брос компани цуцалсан байна. Тус кино компани үүсээд байгаа нөхцөл байдалд “улаан хивсний ёслол” хийх нь зохимжгүй гэж үзжээ.
Эх сурвалж: BBC | https://ikon.mn/n/10o8 |
10o9 | С.Уран: Уран бүтээлчдийн дэлхийд гарах шат “CINEMA AWARDS” | М.Ангар, зууны мэдээ | 05/25/2017 08:46:00 |
Монголын ”Оскар“ хэмээн олны дунд нэрлэгддэг “CINEMA AWARDS”-ын нэгэн содон өнгө нь “Итгэл” уран сайхны киноны хамт олон байв. Шилдгийн шилдэг бүтээлийн шагналын эзэн болсон “Итгэл” уран сайхны киноны продюсер С.Урантай ярилцлаа.
-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Босго өндөртэй наадмын Шилдгийн шилдэг бүтээлийн эзэн боллоо?
-Баярлалаа. Үнэхээр сайхан үдэш байсан. Энэ том наадмыг шинэ түвшинд зохион байгуулж, мөн ивээн тэтгэсэн хамт олонд, компанид улам их амжилт хүсье.
-Танай хамт олон нэг биш хэд хэдэн номинацийн эзэн болсон. Энэ баярт мэдээг хамгийн түрүүнд хэнд хүргэв?
-“CINEMA AWARDS”-ыг зохион байгуулалт, олонд хүргэх сүлжээ сайн байсан учир Боловсрол телевиз, сошиалаар хүмүүс үзээд шууд залгаж баяр хүргэсэн. Хүмүүс рүү залгах зав олдохгүй л байлаа шүү.
-“Cinema Awards” ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл аваад ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Эхэндээ ямар болох бол, юу л болох бол гэсэн эргэлзээ байсан нь үнэн. Харин үүднээсээ эхлээд л ямар сайхан наадам болох нь илт байсныг мэдэрсэн. “Cinema Awards”-ын хамгийн их таалагдсан зүйл нь шүүлт.
Кино урлагийн зөвлөл гэж тусад нь байгуулаад шүүлтийг мэргэжлийн хүмүүс хийсэн нь олзуурхууштай санагдлаа. Мэргэжлийн шүүлтийг олон нийтийн санал асуулгатай хавсаргана гэдэг маш том ололт. Өмнө нь ганцхан кино наадам олон жил зохиогдож ирсэн. Тэрхүү наадмыг шинэ шатанд, ахисан түвшинд гаргах шаардлага үнэхээр их байсан. Зохион байгуулалтын хувьд, шүүлтийн хувьд өөр байна гэдгийг сонсоод баярласан.
-Хүнд урам өгнө, хүнийг дэмжинэ гэдэг нь өргөмжлөл, батламж төдий байх нь учир дутагдалтай. Зохион байгуулагчид энэ тал дээр онцгой анхаарсан нь анзаарагдсан. Шилдэг бүтээлд машин, шилдэг эрэгтэй дүрийн шагналд таван сая төгрөгийн үнэ бүхий LORIBLU брэндийн хослол, гутал өгсөн гэсэн үү. Ивээн тэтгэлгийн тал дээр таны бодол?
-Салбар салбарын шилдгүүдийг тодруулдаг арга хэмжээнүүд байдаг. Гэхдээ номинаци бүртээ ийм өндөр шагналтай тэр дундаа машин өгдөг наадам Монголдоо анхных болов уу гэж бодож байна. Мөн Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн киногоор шалгарсан “Цагаан хадаг” кино багийн гишүүдэд өгсөн МИАТ-ын хоёр талын нислэгийн тийз байна. Ямар том хөрөнгө оруулалт вэ гэж бахархан харж суулаа.
Анх удаагийн “Cinema Awards” шагнал гардуулах ёслол маш өндөр босгыг тогтоож, амжилттай зохион байгуулж чадлаа гэж бодож байна. Тиймээс ирэх жилүүдэд энэ наадам улам сайжирч, илүү өндөр түвшинд зохиогдоно байх гэдэгт итгэлтэй байна. “Cinema Awards” -ыг зохион байгуулагчид ямар их сэтгэл, хүч хөдөлмөр гаргасан бэ гэдэг нь мөн харагдсан.
-Шилдгийн шилдэг киногоор шалгарсан “Итгэл” кино бодит түүхээс сэдэвлэсэн. Киноныхоо талаар мөн зохиолын талаар мэдээлэл өгөөч?
-Бодит амьдралаас шууд сэдэвлэн бүтсэн кино гэж байна. Эсвэл бодит хүний амьдралын тодорхой нэгэн санаан дээр сэдэвлэж уран сайхны аргаар бүтээх нь бий. Бөөрний дутагдалтай нэгэн залуугийн амьдралаас сэдэвлэж “Итгэл” киноны зохиол бичигдсэн. Тэр хүний амьдралаас өвчтэй хүний сэтгэлзүй ямар хэцүү байдаг вэ, тэр хүнтэй харилцаж байгаа нийгмийн харилцаа ямар байна вэ, хэрхэн тэмцэж байсан бэ гэдэг эмзэглэл дээр сэдэвлэсэн зохиол юм.
Кинонд долоо хоногийн үйл явдал гарч байгаа. Яагаад энэ зохиолыг амжилт олно гэж продюсер хүний хувьд сонгож авсан нь зохиол өөрөө маш сайн ритмтэй бичигдсэн. Мөн залуучуудад өөрийн амьдралдаа эзэн байх хэрэгтэй юм шүү гэсэн мессежийг өгөхөөр зохиол байсан учир сонгож авсан юм.
-Бусад номинациудад нэр дэвшсэн болоод шагнал хүртсэн кино, уран бүтээлчдийг хэр нүдээ олсон гэж бодож байна?
-Нүдээ олохоор барах уу даа. Жишээ нь шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Мэндбаяр гуай гаднын кино наадмаас мөн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авсан. Азийн шилдэг кинонуудаас шүүж, гурван кино үлдсэний нэг нь “Ээж” шүү дээ. Чансаатай уран бүтээл. Магадгүй хүмүүс сайн мэдэлгүй өнгөрсөн байж болно. Арилжааны зориулалттай хийгдсэн кино биш шүү дээ. Харин энэ кино шалгарсан нь шүүлт ямар шударга, мэргэжлийн байсныг харуулсан.
Залуу үедээ үлгэр дууриал үзүүлсэн кино “Цагаан хадаг”-ийг нэрлэмээр байна. Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдгийг батлаад, бидний бахархал болсон тамирчин Д.Сумьяагийн хичээл зүтгэл, дайчин чанарыг харуулж чадсан. Спортоор хичээллэж байгаа мянга мянган залуучуудад урам зориг өгсөн бүтээл. Зураачийн номинацид Батжаргал ах, нүүр хувиргагчийн номинацид шагнал хүртсэн Дэлгэр эгч байна.
Энэ бүхнээс харахад үнэхээр нүдээ олжээ гэж хэлмээр санагдсан. Кино гэдэг бол өөрөө бүх урлагийг нийлэмж, цогц гэдэг. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуайн хэлсэнчлэн “Кино бол урлагаас төрсөн урлаг юм” гэж тайзнаа хэлсэн. Ямар үнэн үг вэ. Үзэгчдийн таашаалд нийцэх гэдэг нэг өөр, урлаг талаас нь харах гэдэг бас нэг асуудал.
-“Итгэл” шилдэг киногоор шалгарлаа гэдгийг сонсох тэр мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Холливудад зохион байгуулагддаг “Asian World Festival”-ын үзэгчдийн таашаалд нийцсэн киногоор шалгарсан. “CINEMA AWARDS” олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан ч ямархуу чансаатай кино хийсэн бэ гэдгээ бид мэдэрч байсан ч зуун хувь итгэлтэй байгаагүй. Шилдэг киног зарлахад маш сайхан байсан шүү. Шагналаа бататгаж чадлаа гэж бодохоор үнэхээр их баярласан.
-Монголд хүлээлт үүсгэсэн хэд хэдэн продакшн бий. Таны хань Б.Амарсайханы тоглосон кино тэр дунд зүй ёсоор орж байна. Цаашдаа ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа бол?
-Бидний байгуулсан “Альфа” продакшны алсын хараа бол кино гэдэг экспортын хамгийн гоё бүтээгдэхүүн байж болох юм гэдэг дээр төвлөрч байгаа. Тиймээс үндэсний хөрөнгө оруулагчдад киног экспортын бүтээгдэхүүн байж болно гэдгийг таниулж, гаднын зах зээл рүү гарахыг зорьж байна. Монгол киночдын давуу болон сул талууд байгаа. Гаднын театруудад гаргаад, театрын дистрибьютер хийгдсэн кино алга. Тийм туршлага ч байхгүй.
Хамгийн наад зах нь салбараа сайн мэддэг хэлний өндөр чадвартай байх хэрэгтэй. Уран бүтээлчдийн хэлний мэдлэг сул тал болдог. Холливудад кино хэрхэн хийдэг талаар судалж, олон хүмүүстэй ярилцаж үзээд өнгөний болон дууны найруулга буюу пост продакшн дээрээ сайжрах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Мөн мэргэжлийн сахилга бат гэдэг зүйлийг сайжруулах шаардлагатай гэдгийг сайн мэдэрсэн дээ.
Бид хэд хэдэн төсөл хэрэгжүүлж зураг авахаар төлөвлөж байна. Яг одоогийн төлөвлөгөөгөөр гаднын зах зээлд хоёр уран бүтээл, нэг төсөл гадна болон дотоодын зах зээл дээр зэрэг нээхээр их том амбицтай ажиллаж эхэлсэн.
Кино бүтээхэд ямар их хэмжээний хүч хөдөлмөр зарцуулдаг, эргээд сайн кино хийнэ гэдэг улс орны нэр хүндэд хэрхэн нөлөөлж болдог вэ гэдгийг ойлгож, ивээн тэтгэсэн компаниудад дахин талархал илэрхийлье. “CINEMA AWARDS”уран бүтээлчдийг дэлхийд гарах шат болно гэдэгт итгэлтэй байна. Шагналын машинаа дараа дараагийн уран бүтээл хийхдээ ашиглана. Урлагийг дэмжин сайн сайхан үйлс рүү хөтөлж буй хүн бүхэнд улам их амжилт хүсье.
-Та бүхний ажилд улам их амжилт хүсье.
| https://ikon.mn/n/10o9 |
10oa | ОХУ ямар ч хамгаалалтын системийг нэвтлэх чадвартай пуужинтай болсноо зарлажээ | Р.Төмөр, ikon.mn | 05/25/2017 09:02:00 |
ОХУ-ын батлан хамгаалах яам стратегийн зэвсэглэлийн хувьд NATO-тай ижил түвшнийг хангах зорилгоор хэд хэдэн шинэ зэвсэг үйлдвэрлэлээс хүлээж авч байгаагаа зарласан байна.
Өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу парламентын гишүүдийн өмнө илтгэхдээ Оросын цөмийн зэвсэглэл шинэ Ярс тив хоорондын баллистик пуужин хүлээж авсныг мэдээлжээ. Энэ шинэ пуужин нь өнөөдөр ажиллаж байгаа ямар ч пуужингаас хамгаалах системийг нэвтлэх чадвартай гэнэ.
Үүнээс гадна гурван шинэ Борей ангиллын цөмийн шумбагч хөлөг үйлдвэрээс хүлээж авсан нь Булава тив хоорондын баллистик пуужингаар тоноглогдсон юм байна. Энэ шумбагч хөлгийн тоо 2021 онд долоо болж нэмэгдэнэ гэдгийг Шойгу мөн хэлжээ. 2021 онд Оросын арми шинэчилсэн алсын зайн Ту-160 бөмбөгдөгч онгоцнуудыг хүлээж авч эхлэх гэнэ.
Мөн удахгүй зэвсэглэлд шилжих шинэ Т-150 сөнөөгч онгоц, С-500 пуужингаас хамгаалах систем нь Оросын агаарын хүчин чадлыг эрс нэмэгдүүлнэ гэж Шойгу тайлбарласан байна.
Сүүлийн жилүүдэд ОХУ ба NATO-гийн сөргөлдөөн нэмэгдэж, хүйтэн дайны үеийн хэмжээнд хүрээд байгаа юм. Тиймээс талуудын аль аль нь цөмийн зэвсэглэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээ зарлаад байна.
Эх сурвалж: Associated Press | https://ikon.mn/n/10oa |
10ob | Хонгилд нуугдсан эрдэнэсүүд гэрэл нэхэж байна | Б.Энхзаяа | 05/25/2017 09:07:00 |
Манай улс гадаад ертөнцөд “Дэлхийн археологийн музей” гэгддэг. Гэтэл дэлхийн хэмжээнд үнэ цэнэтэй археологийн үнэт олдворуудаа бид олны өмнө гайхуулах бус байрны хонгилд хадгалж байна. Хүн төрөлхтний түүхийг үе, дарааллаар нь бичих Монголын археологийн үүцийг яагаад хонгилд хадгалдаг, хадгалах орчин нь ямар байдаг, археологийн музей байгуулахаар газар, зураг төсөл нь бэлэн болсон ч сураг алдарсан шалтгааныг тодруулахаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг зорив.
Археологийн хүрээлэн сууриа тавьж эхэлсэн 1920-иод оноос эхтэй олдворууд эдүгээ Түүх, археологийн хүрээлэнгийн археологийн лабораторид хадгалагдаж байна. Археологийн лаборатори нь “Академи-32” байрны хонгилын давхарт байрладаг. Анх археологийн олдворууд чингэлэгт хадгалагдаж байсныг бодвол 2006 онд тус байрны хонгилын давхарт шилжсэн нь орчин нөхцөл нь арай сайжирсан хэрэг болсон ч өнөөгийн нөхцөлд дэлхийн аль ч улсын стандартад нийцэхгүй. Үүнийг ч Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.
“Академи-32” байрны хонгилын давхарт байрлаж буй археологийн лаборатори дөрвөн сан хөмрөгөөс бүрдэж байна. Палеозоологи, палеоанторпологи буюу эртний хүн, мал, амьтны ясны олдворын, чулуун зэвсгийн, хотын дурсгалын, булшны эд хэрэглүүрийн олдворын сан хөмрөгтэй. Дурсгалын сан хөмрөг тус бүрийг хадгалж байгаа өрөө нь дунджаар 40 орчим ам метр талбайтай. Зарим өрөө нь үүнээс ч бага.
ЭРТНИЙ ХҮН, АМЬТНЫ ЯСНЫ ОЛДВОР ГАДААДЫНХНЫ ХОРХОЙГ ХҮРГЭДЭГ
Палеозоологи, палеоанторпологийн олдворуудыг цаасан хайрцагт нямбайлан хийж тааз хүртэл өндөрт өржээ. Өрөөний зай талбай тун бага харагдана. 1950-иад оноос эхлээд өнөөг хүртэл илэрсэн олдворууд болохыг Сан хөмрөг хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Г.Галдан ярилаа.
Палеозоологи, палеоанторпологийн олдвор зөвхөн энэ өрөөгөөр хязгаарлагдахгүй. Зай талбай нь хүрэлцэхгүйгээс Ботаникийн хүрээлэнд чингэлэгт хадгалж байгаа гэнэ. Эртний хүн, амьтны ясны олдворыг мэргэжлийн их, дээд сургуулийнхан судалгаа хийн цуглуулдаг ч Түүх, археологийн хүрээлэн дэх сан хөмрөг хамгийн том нь. Тиймдээ ч хосгүй үнэт олдвор олон бий.
Тухайлбал, Хэнтий аймгийн Салхитаас илэрсэн хүний гавалын ясны оройн хэсэг энэ сан хөмрөгийн хамгийн үнэ цэнэтэй нь төдийгүй дэлхий дахинаа одоог хүртэл судалж дуусаагүй олдвор аж. Хүний нүүрний хөмсөгний хэсгээс шууд толгойн оройн хэсэг үргэлжлэх, хэн ч харахад сармагчингийнхтай төстэй олдвор Монголоос төдийгүй Төв Азиас илэрсэн хамгийн эртний хүний олдвор болох нь тогтоогджээ.
Ийм үнэт олдворуудтай палеозоологи, палеоанторпологийн сан хөмрөгийн өрөөнд ямар нэгэн нар салхи тусгаарласан, орчны температурыг зохицуулсан тохижуулалт үгүй. Сантехник, галын аюулгүй байдал нь алдагдсан энгийн л нэг хонгилын хэсэг. Мэргэжилтэн Г.Галдангийн ярьснаар археологийн олдвор илэрсэн газраасаа хамаараад өөр, өөр орчин, температурыг шаарддаг. Хадны оршуулгаас олдсон олдвор гэхэд илүү хуурай, цэвдэгтэй булшных нь сэрүүн нөхцөлд байх ёстой.
Харамсалтай нь Монголын археологийн олдворууд бүгд ижил орчин нөхцөлд хадгалагдаж байна. Тэгвэл чингэлэгт хадгалагдаж байгаа олдворуудын хувьд энэ талаар ярих ч юм биш. Эртний хүн, амьтны ясны сан хөмрөгийн олдворууд гадаадын судлаачдын хорхойг хөдөлгөдөг гэнэ. Гэвч ийм орчинд гадаадын судлаачдыг оруулж ажиллуулахад ичмээр байдаг тухай ажилтнууд хэлнэ лээ.
800,000 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ДУРСГАЛУУД
Монгол орны хамгийн олон цэгээс маш олон тоогоор илэрдэг дурсгал бол чулуун зэвсгийн дурсгал. Археологийн хүрээлэн дэх чулуун зэвсгийн үеийн дурсгалын сан хөмрөгт 300,000 гаруй олдвор байна. 800,000 жилийн тэртээгээс 7,000 жил хүртэлх үеийн түүхийг харуулсан үнэт олдворууд. Хадгалах байр савны хүрэлцээгүйгээс аль аймаг, нутгаас олдсоноор нь ангилаад сагсанд хийгээд өрчихсөн байна.
Хүн, мал амьтны ясны олдворыг бодвол хадгалах орчныг нарийн шаардахгүй ч музейд дэлгэвэл аль ч улсын судлаач сонирхохоор түүхэн он цагийг харуулсан үнэтэй дурсгалууд байна. Учир нь чулууны лаборатори Монголд ганц. Дагнаж судалгаа хийдэг байгууллага нь энэ хүрээлэнгийнхэн. Хадгалах, хамгаалах орчин нөхцөл нь хумигдаад ирэхээр судалгаа ч хумигдах эрсдэлтэй гэж хүрээлэнгийнхэн хэлж байна.
Түүнээс гадна нүүдэлчдийн булш оршуулгаас илрүүлсэн эд өлгийн зүйлс, гар урлалын дурсгалууд хүрээлэнд бий. Булшны эдлэл хэрэглэлийн олдворын сан хөмрөгт 7,000 орчим дурсгал хадгалагддаг ажээ.
Археологийн лабораторид Монгол Улсын хосгүй үнэт дурсгал зургаан дурсгал хадгалагддаг. Хүннүгийн үеийн дурсгалаас илэрсэн ясан хэл хуур, Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн мөнгөн хөөмөл чимэглэл Грек Ромын бурхдын дүрсийг дүрсэлсэн, Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн ширдэг, дээр дурдсан Төв Азид амьдарч байсан хамгийн эртний хүний гавлын яс зэрэг юм байна.
Түүнчлэн олон мянган жилийн тэртээ хүн төрөлхтний хэрэглэж байсан шавар ваар савны дурсгалууд байна. Мөн одоогоос 2500 жилийн өмнө Баян-Өлгий аймагт амьдарч байсан пазырыкийн булш оршуулгын дурсгалаас илэрсэн бунхны олдворууд ч байна. Энэ нь 2006 онд Дэлхийн археологийн шилдэг 10 нээлтийн нэг болж байжээ.
Б.Гүнчинсүрэн: ОЛДВОР ЖИЛЭЭС, ЖИЛД НЭМЭГДЭЖ БАГТААХ ГАЗАРГҮЙ БОЛЖ БАЙНА
Энгийн нэгэн бараа, бүтээгдэхүүн бус археологийн дэлхийн хэмжээний үнэт олдворуудыг ийм орчинд хадгална гэдэг байж боломгүй асуудал. Төр засгаас археологийн салбарт оруулсан төсөв хөрөнгө, хувь нэмэр гэж юу ч байдаггүй аж. Харин археологичид гаднынхантай хамтран төсөл хэрэгжүүлж, тэднээс гуйлга гуйх нь холгүй нөөц боломждоо тааруулан тохижуулсаар, олдворуудыг хамгаалсаар өдөр хоногийн өнгөрөөж байна.
“Жилээс жилд олдвор нэмэгдэж байна. Археологийн судалгааг хэд, хэдэн газар хийдэг. Гол цөм нь манайх. Түүх археологийн хүрээлэн нэгдээд энэ жилийн хувьд гэхэд 33 хээрийн судалгааны ажлын зөвшөөрөл аваад байна. Хээрийн судалгаа бүрээс олдвор илэрнэ. Тэр бүхэн хүрээлэнд ирэхээр бидэнд багтаах газар байхгүй болж байна” хэмээн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Гүнчинсүрэн ярилаа.
Үнэндээ хонгилд нуугдсан энэхүү эрдэнэсүүд гэрэл нэхэж байна. Археологичид судлаачид үүргээ гүйцэтгэж улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргах үнэт олдворуудыг одоо ч эрэн хайсаар байна. Тэдний хөдөлмөрийг үнэлж, цаашлаад дэлхийн археологийн музей болсон үнэт олдворуудаа өнө удаан жилээр үнэ цэнийг нь алдахгүйгээр хадгалах, хамгаалах, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага зайлшгүй байна.
Энэ талаар археологийн салбарынхан олон жилийн турш төр засагт хандаж ирсний хариуд 2009 онд музей байгуулах асуудал төр засгийн анхааралд өртөж Богд уулын орчимд музейн цогцолбор барихаар болж, цаашлаад зураг төслийг нь боловсруулан, тендерийг нь хүртэл зарлаад амжжээ. Бараг л музей сүндэрлэхийн алдад сураг алдарч эдүгээ энэ салбарт санаа тавьж байгаа нь археологичдоос өөр хүнгүй болчихсон байна. Хэрэв археологийн музейг байгуулчихвал зардлаа дорхноо нөхөөд зогсохгүй Монгол Улсад эдийн засгийн томоохон хүч болох салбар гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
| https://ikon.mn/n/10ob |
10oc | Т.Бат-Эрдэнэ: Энэ жил гурван тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ | Н.Батзаяа, Монголын мэдээ | 05/25/2017 09:32:00 |
Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэтэй Говьсүмбэр аймгийн хөрөнгө оруулалт болон хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.
-Говьсүмбэр аймагт урт болон богино хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон байгаа шүү дээ. Ер нь Говьсүмбэр аймаг хөгжлийн бодлогоо хэрхэн харж байна вэ?
-Манай аймаг урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Бид аймгийнхаа тэргүүлэх чиглэлд хэд хэдэн салбарыг тодорхойллоо. Тухайлбал, нэн тэргүүнд аймагтаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ. Мөн аялал жуулчлал, үйлдвэржилтийг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Манай аймаг газар зүйн байрлал, дэд бүтцийн хувьд Монгол Улсын хамгийн боломжтой газар нь байрладаг. Нэгдүгээрт, Хөрш хоёр улсын уулзах гол төв цэг нь манай аймаг болж таараад байгаа юм. Сүүлийн үед гурван улсын эдийн засгийн коридорын асуудал их яригдлаа. Энэ хүрээнд гурван улсыг дамнасан аялал жуулчлал, тээвэр ложистик хөгжинө.
Үүний гол буудаллах цэг нь манай аймаг болоход их тохиромжтой. Учир нь аль ч талаасаа 500 км зайд оршдог. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас манай аймаг хүртэл 500 км-ийн зайтай. Мөн ОХУ-аас ч 500 км-ийн зайд байрладаг. Ингэхээр тээврийн үйлчилгээ хүргэж буй жолооч нар буудаллаад дараагийнхаа улс руу явах боломжтой. Зөвхөн орон зайн хувьд гэлтгүй олон улсын шинж чанартай авто зам, эрчим хүч, төмөр зам гэх мэтчилэн бүх дэд бүтэц Говьсүмбэр аймгаар дайран өнгөрч байгаа учраас цаашид тээвэр ложистикийн үйлчилгээг тулгуурлан хөгжих боломжтой гэж харж байгаа. Бидний дараагийн хүлээлт үүсгэсэн томоохон бүтээн байгуулалт нь “Шивээ овоогийн нүүсний ордыг түшиглэсэн эрчим хүчний цогцолбор төсөл” юм. Энэхүү төслийн хүрээнд асар том бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө.
Уг төсөл манай аймагт хэрэгжсэнээр 20 орчим мянган түр ажлын байр, 3,000 байнгын ажлын байр 2021 он гэхэд бий болохоор яригдсан. Цогцолбор төсөл хэзээ батлагдаж ажил болохыг хэлж мэдэхгүй ч бид нэлээд ач холбогдол өгч, ирэх дөрвөн жилийнхээ бодлогын баримт бичгийг тодорхойлсон байгаа. Төсөлд суурилж дэд бүтэц, хотжилт, үйлдвэржилтийн бодлогоо тодорхойлохоос гадна жижиг дунд үйлдвэрлэлүүд ч энэ төслийг дагаж нэлээд хөгжиж, өргөжин хэмээн харж байна.
Тэргүүлэх чиглэлийн нэг хэсэг нь аялал жуулчлалын салбар. Бидэнд Хэнтий, Хөвсгөл гээд бусад аймгуудтай өрсөлдөх хэмжээний аялал жуулчлалын нөөц байхгүй. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд төсвөөс мөнгө гаргаж том цогцолборыг бий болгох тухай ойлголт бүр байхгүй. Харин уламжлалт хөдөө аж ахуйд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хөгжлийн бодлогодоо тусгасан.
Манай аймагт түүх соёлын дурсгалт газар болох Чойрын богд уул, Зүүн жанжин Чойрын хийд гэх мэтчилэн үүх түүхтэй газрууд байдаг. Эдгээр газруудаа түшиглэсэн аялал жуулчлалын баазуудыг бий болгохоос гадна малчдаа дэмжих үүднээс уламжлалт мал аж ахуйг түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Нэг их төсөв, мөнгө шаардахгүйгээр энэ чиглэлээр юм хийе гэсэн иргэдийг дэмжин ажиллах замаар аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх юм.
-Хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэв?
-Тавдугаар сарын 5-нд төсвийн тодотголоо хийлээ. Орон нутгийн хөгжлийн санд хоёр тэрбум 43 сая 306 мянган төгрөгийг тодотгосон. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 79 сая төгрөг, автозамын санд 46.9 сая төгрөгийг оны өмнө баталсан. Мөн энэ жил улсын төсвөөс 649.9 сая төгрөгийн ажлын эрхийг шилжүүлж, орон нутагт худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний ихэнх нь нийгмийн салбарын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж худалдаж авахаар төлөвлөгдсөн байгаа. Өнөөдрийн байдлаар автозамын сан, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудын тендер шалгаруулалт нь дуусаж, гэрээ байгуулах шатандаа явж байна. Энэ онд автозамын сангаар гурван ажил хийхээр төлөвлөсөн.
Тодруулбал, Засаг даргын Тамгын газрын урд зогсоол барих, дөрвөн замын уулзвараас Хэлмэгдэгсдийн хөшөө хүртэлх авто замын дагуух гэрэлтүүлгийн засварлаж, шинэчлэх, Хонхор хотхонд 100 метрт автозамын өргөтгөнө. Харин байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гол горхи, булаг шандын эхийг хамгаалах, ус нөөцлөх сав суурилуулах, худаг гаргах, усны зөөврийн автомашин худалдан авах гээд нэлээдгүй ажил төлөвлөсөн.
Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийг теле камерын системд холбох, нэг, наймдугаар байрны фасад, 15-р байрнаас Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс хүртэлх авто болон явган хүний зам, тоглоомын талбай засварлах гэх мэт нэлээд ажлууд хийхээр төлөвлөлөө. Эдгээр ажлууд эхнээсээ гүйцэтгэгч нь шалгарч ажлаа эхлүүлсэн байгаа. Худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж байна.
-Гадаад харилцааны чиглэлд ямар бодлого барьж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулахгүй юу?
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошуутай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд боловсрол, хөдөө аж ахуйн салбарт илүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Манай аймагт Уул уурхайн жишиг Политехникийн коллеж байдаг. Энэ коллежийн багш, оюутнуудыг Шилийн гол аймаг дахь ижил төстэй сургуульд солилцоогоор суралцаж, туршлага судлах, хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах саналыг тавьсан.
Мөн Япон улсын Элчин сайдын яамтай нэлээдгүй хамтарч ажиллаж ирсэн. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр төслөөс сүүлийн гурван жил төсөл бичиж, хамтран ажилласан. Энэ онд V сургуулийн гадна фасад болон дотор засварын ажлын төслийг дэмжиж, ажил нь хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байгаа. Энэ сургуулийн дотуур байранд нийт 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийсэн. Тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман иргэнийг Япон улсад туршлага судлуулах 10 хоногийн сургалтад хамруулах асуудлыг Элчин сайдын яам нь дэмжихээ илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын “Өвсний үндэс” төслөөр 2018 онд Баянтал сумын сургуулийн спорт заалны засварын ажлыг хийхээр ажиллаж байна.
-Аймаг бүр хот суурин газрыг бараадан тэлж байна. Танай аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон байрладаг. Ер нь аль зүг рүү тэлж хөгжих вэ?
-Хонхор хотхоноос чанх урагшаа хуучин орос цэргийн казарм байсан. Одоо бол тэр хэсэг хогийн цэг болчихсон. Гэхдээ тэнд цугласан хур хогийг цэвэрлээд 60.8 га газрыг үйлдвэржилтийн бүс болгож хөгжүүлнэ. Түүнээс цааш эрчимжсэн мал аж ахуйн бүс болгон хөгжүүлэх 70 гаруй га газрыг баталсан. Хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байхаар бодож газрыг нь хуваариллаа.
Өнгөрсөн жил эрчимжсэн мал аж ахуйн бүсэд худаг гаргаж, цахилгаан эрчих хүчний асуудлыг нь шийдвэрлэсэн. Энэ жил дахин нэг худаг гаргаад байна. Хонхор хотхоноос зүүн урд чиглэлд “Хаус” хороолол байгуулахаар төлөвлөсөн байгаа. Хамгийн өртөг багатай, таун хаус хэлбэрийн байшинг 2020 он хүртэл үе шаттайгаар барина. Харин орон сууцыг Хонхор хотхоноосоо хойд чиглэлд барих юм. Тухайлбал, аймаг бүрд баригдаж буй 1,000 айлын орон сууцыг Соёл, амралтын хүрээлэнгийн замын эсрэг талд баригдахаар зураг төсөл нь гарчихсан.
-Сүүлийн үед Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт ч агаарын бохирдолтой холбогдуулж орон сууцжуулах бодлого баримталж байна. Энэ талаар ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөв?
-Салхигүй тогтуун үед гэр хорооллын утаа Хонхор хотхон руу ороод ирчихдэг. Тиймээс энэ онд агаарын чанарын судалгааны судалгааг үе шаттай хийж байгаа. Ер нь нийтэд нь орон сууцжуулах бодлого баримталж байгаа. Аймгийн нийт өрхийн 65 орчим хувь нь орон сууцад амьдардаг. Бусад аймгийг бодвол харьцангуй гэр хороолол багатай.
Гэхдээ жил ирэх тусам шилжилт, хөдөлгөөн нэмэгдэж байна. Улаанбаатар хоттой ойрхон, дэд бүтэц хөгжсөн гэдэг үүднээс шилжиж ирж буй хүмүүс бий. Гэр хорооллын айлууд нэмэгдэхээр дагаад утаа ихэснэ. Тиймээс аймгийн хэмжээнд орон сууцжуулах бодлого барьж, шат дараатай ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
| https://ikon.mn/n/10oc |
10od | 2017-2018 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах шилдэг 70 сурагч тодорлоо | СУРТАЛЧИЛГАА | 05/25/2017 09:36:00 |
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн төгсөгч, Их дээд сургуульд элсэн суралцах шинэ оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм.
2007 оноос эхлэн 11 дэх жилдээ орон даяар хэрэгжүүлж буй “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” –т энэ онд Монгол улсын 21 аймаг болон Замын-Үүд, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүргээс сурагчдыг хамруулахыг зорилоо.
Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН Банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс орон даяар шалгаруулалтыг 3 үе шаттайгаар явуулсны үндсэн дээр 2017-2018 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг авах 70 шилдэг сурагчийг тодрууллаа.
Шалгаруулалтыг явуулахдаа тухайн сурагчийн суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зүтгэл зэрэг гол үзүүлэлтүүдийг харгалзаж, шалгаруулалтыг явууллаа.
2017-2018 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг авсан шилдэг 70 сурагчидтай энд дарж танилцна уу.
Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэрүүлэгч сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. ХААН Банк өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1250 оюутанд 615 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
Мянга мянган сурагчдын тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
| https://ikon.mn/n/10od |
10oe | Б.Чойжилсүрэн: Эдийн засагт НОГООН ГЭРЭЛ аслаа | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/25/2017 14:04:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдсантай холбогдуулан Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас яг одоо /2017.05.25-ны 14:00 цаг/ хамтарсан Хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгч байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/672907269561511/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
"ОУВС-гаас 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар тун удахгүй орж ирнэ"
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголын цагаар өнөө өглөө 04:00 цагт хуралдаж хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэнэ.
Зөвхөн ОУВС-гаас 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар тун удахгүй орж ирнэ.
Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэснээс зээлжих зэрэглэл Caa1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг.
Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж ажиллана. Эгзэгтэй үед биднийг дэмжсэн ОУ-ын түншүүддээ талархаж байгааг хүлээн авна уу.
Мөн уужуу ухаан холч бодолтой, энэ хүнд үед Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж буй ард иргэддээ талархал илэрхийлье” гэв.
"Өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно"
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер: “Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч болон мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр шийдэлд хүрч байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын хувьд тулгарсан хүнд нөхцөлд туслалцаа үзүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд хамтран ажиллахаар шийдсэн.
Олон улсын хамтын нийгэмлэгийн нэг төлөөлөл нь ОУВС юм. Монгол Улс ОУВС-нд 1991 онд элссэн. ОУВС-нд нийт 181 гишүүн орон байдаг.
Сангийн сайдын хэлсэнчлэн 10 цаг орчмын өмнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад Монгол Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авч баталлаа.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбоотойгоор ОУ-ын түнд байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк санал нэгдэн орж байгаад баяртай байна.
Хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн бусад орнуудаас дэмжлэг авч чадсан нь хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй.
Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл нийт 6 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт орно.
ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн томдоо орж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байна.
Мөн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно. Цаашид Монголын эдийн засгийг тогтвортой 8 хувиар өсөх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсад ийм өсөлтийг хангах нөөц, бололцоо бий.
Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг бууруулах нарийвчилсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Ойрын хэдэн жилдээ төсвийн алдагдал бууруулах зорилт биелнэ.
Төсвийн алдагдлыг бууруулж байж өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ.
Тэгэхээр шат шатандаа шаардлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх ёстой. Нэн ялангуяа төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
"Ядуу эмзэг бүлгийнхэнд татварын нэмэгдлийн ачааллыг үүрүүлэхгүй байхад анхаарч байна"
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газраас Төсвийн зөвлөлийг байгуулж, татварын орчинд дүн шинжилгээ хийж, зардал нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдүүлнэ гэж төлөвлөсөн.
Хөтөлбөрийн дараагийн зорилго нь банкны системийг эрүүлжүүлэх, Монголбанкны хяналт шалгалтыг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх ажлууд хийгдэнэ.
Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, тогтвортой банкны системийг бий болгож эдийн засгийн өсөлтийг хангах юм. Үр дүнд нь зээлийн хүү буурна гэсэн найдвар байна.
Гуравдугаар тулгуур хэсэг нь нийгмийн эмзэг бүлгийн хамгаалалтыг бууруулахгүй байхад анхаарч байна. Энэ хүрээнд нийгмийн халамжийг аль болох зорилтот бүлэгт чиглүүлж, ядуу эмзэг бүлгийнхэнд татварын нэмэгдлийн ачааллыг үүрүүлэхгүй байхад анхаарч байна.
Монгол Улсын цаашдын ирээдүйн хувьд бид өөдрөг бодолтой байгаа. Тэгэхээр асар их баялагтай, эдийн засгаа солонгоруулах бусад нөөц байгаа учраас энэ бүх бололцоогоо ашиглахын тулд Засгийн газартай тохиролцсон энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна. Үүнтэй холбоотой ОУВС-гаас хийсэн томоохон тайлан байгаа. Удахгүй ОУВС-гийн вэб хуудаст тавигдана” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ОУВС-гийн хөтөлбөрийг аваад эдийн засаг нь сэргээгүй улсууд байдаг гэх мэдээлэл бий. Ямар улсууд байдаг вэ. Яагаад эдийн засаг нь сэргэж чадаагүй вэ?
Нийл Сакер: Юуны түрүүнд хэлэхэд улс орон бүр өөрийн гэсэн нөхцөл байдалд хөтөлбөр хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засагтай холбоотой бүх асуудлуудыг нарийн тусгадаг.
Түүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байнгын үнэлгээ хийдэг. Монгол Улсын эдийн засагт улирал тутамд үнэлгээ хийнэ.
Үнэлгээ хийх явцдаа холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсний дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн бол ОУВС-гаас зөвлөмж гаргадаг.
Дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн туршлагаас харахад Засгийн газрууд анх тохирсноороо хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа.
Түрүүн хэлсэнчлэн бид маш том зорилтыг дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх боломжтой. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны зүгээс хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай хүнд боловч зоригтой шийдвэрүүдийг гаргаад явна гэдэгт итгэлтэй байна.
-Хөтөлбөрийн эхний санхүүжилт 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?
Нийл Сакер: Энэ хөтөлбөрийн мөнгө төсвийн алдагдалд шууд ордоггүй. Төлбөрийн тэнцэлд зориулагддаг. Тиймээс ОУВС-гаас эхний удаад олгох санхүүжилт Монголбанкны дансанд байршина. Ингэснээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэнэ.
Нөөц нэмэгдвэл эдийн засгийн итгэл сэргэж, зэрэглэл тогтоох байгууллагууд зэрэглэлээ нэмэгдүүлнэ.
-Сангийн сайд эдийн засагт ногоон гэрэл аслаа гэж дүгнэлээ. Яг ямар үндэслэлээр ингэж дүгнэж байгаа вэ?
Б.Чойжилсүрэн: Хоёрдугаар сарын 16-ны өдөр энэ зааланд бид хөтөлбөр тохирсон тухай мэдээлэл хийсэн. Түүний дараа бид ОУ-ын санхүүгийн зах зээл дээр гарч Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор сольсон.
Хоёрдугаарт, Канадын Торонто хотод Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдын итгэл огцом сэргэсэн байсан. Энэ мэтчилэн Монголын эдийн засагт ногоон гэрэл ассан гэдгийг төлөөлүүлж хэлсэн юм.
-Банкуудад активын үнэлгээ хийнэ гэсэн. Энэ хяналт, шалгалт явагдсан уу?
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: 14 арилжааны банканд үнэлгээ хийх компанийн тендер явагдаж байна. Зургаадугаар сарын дундуур сонголтын процессоо дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр ажиллана.
Үнэлгээний үр дүн 2017 оны аравдугаар сарын сүүлээр гаргана.
Банкны системийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байхаас 18 хувь байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой. Одоо 40 хувь байгаа. Ерөнхийдөө систем эрүүл байна гэж хэлнэ.
2017.05.25-ны өдрийн 09:35 цагийн мэдээлэл
Монгол Улсыг ОУВС-гийн хөтөлбөрт ХАМРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлийн хурал өчигдөр шөнө буюу Вашингтоны цагаар тавдугаар сарын 24-ний өдөр болж Монгол Улсыг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т /EFF/ хамруулах шийдвэр гаргажээ.
Энэ талаар ОУВС-гийн албан ёсны вэб сайтад хэвлэлийн мэдээ дөнгөж сая нийтлэгдлээ.
Хэвлэлийн мэдээнд Монгол Улсад гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 434.3 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл өгнө гэжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрт зарцуулагдана.
Мөн хандивлагчид болох Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, Солонгос, БНХАУ-ын тусламжаар нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэж байгаа тухай мэдээлсэн байна.
Дээрх санхүүжилтүүд Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулагдаж байна. Засгийн газраас өнгөрсөн жилээс эхлэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж эхэлсэн билээ. Энэ ажил удаан хугацаанд үргэлжилж өнгөрсөн шөнө биеллээ оллоо.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр 14:00 цагаас зохион байгуулагдана.
| https://ikon.mn/n/10oe |
10of | QUIZ: Ямар хэлээр бичсэнийг нь хэлж чадах уу? | Р.Түвшин, iKon.mn | 05/25/2017 10:24:00 |
Дараах 15 хэлээр бичсэн текст, үсгийг ялгаж таних уу? | https://ikon.mn/n/10of |
10og | СХД-ийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайг тохижуулж байна | www.ulaanbaatar.mn | 05/25/2017 10:21:00 |
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлээд байна.
Тохижилтын ажлаар хуучин авто замыг засварлаж, эмнэлгийн арын талбайн авто замын хучилтыг байгалийн чулуун замаар төлөвлөсөн ба нийт 61 ширхэг эко хавтан бүхий автомашины зогсоол хийгдэхээс таван ширхэг автомашины зогсоолыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаар бусад зогсоолыг энгийн байхаар төлөвлөжээ.
Мөн 1,145 м2 явган хүний зам, 2,209.7 м2 зүлэг, 20 ширхэг мод, 390 у/м ургамалан хашлага, гэрэлтүүлэг, 18 ширхэг сандал, 10 ш хогийн сав, 2 ширхэг сүүдрэвч, тэмдэг тэмдэглэгээ бүхий иж бүрэн тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Монголын Хурдны зам ХХК гүйцэтгэж байна.
Тохижилтын ажил графикийн дагуу хийгдэж байна. Нийт ажлын явц 20 хувьтай байна.
| https://ikon.mn/n/10og |
10oh | Монгол хүүхдүүд олон улсын Англи хэлний уралдаанаас алтан медальтай ирлээ | С.Бадрал, iKon.mn | 05/25/2017 10:35:00 |
Англи хэлний Олон Улсын ХИППО уралдаан явагдаж дүнгээ гаргалаа.
ХИППО уралдааныг Английн боловсролын хамгийн том байгууллага Pearson ивээн тэтгэж зохион байгуулдаг бөгөөд энэ жил олон улсын хэмжээнд 5 дахь удаагаа явагдаж байна. Энэхүү уралдаан нь Pearson LCCI JETSET шалгалтын сэдвээр, гурван үе шаттай явагддаг бөгөөд эхний хоёр шат нь тухайн улсдаа, сүүлийн шат нь Италийн Венецийн Лидо ди Жесоло гэх далайн эргийн хотод боллоо.
Манай улсын 20-иод сургуулийн 1,000 гаруй сурагч эхний шатанд сонсох, унших, бичих 3 чадвараар өрсөлдөж, 160 сурагч II шатанд, 6 сурагч III шатны шалгаруулалтад тэнцсэн юм. Ийнхүү Италид сүүлийн шатны уралдаанд оролцсон "Хобби" сургуулийн сурагч С.Анулэн, Б.Номин, "Орчлон" сургуулийн сурагч Ц.Тайхар, "Шинэ Монгол" сургуулийн сурагч Б.Мөнхтөр, сурагч Д.Анхбаяр нар ганзага дүүрэн олзтойгоор эх орондоо ирцгээлээ.
Анх удаа оролцож байгаа энэхүү уралдаанаас С.Анулин Алтан медаль, Америкийн Миссоссури Их Сургуулийн харьяа Ахлах сургуулийн дипломтой төгсөхөд шаардагдах хичээлийг судлах эрх авав. Мөн Б. Номин 5-р байр, Ц. Тайхар 4-р байрт тус тус шалгарлаа. Монгол хүүхдүүд Англи хэлний чадвараараа тив тивийн хүүхдүүдтэй өрсөлдөн амжилт гаргах бүрэн боломжтой нь тус уралдааны дүнгээс харагдлаа.
| https://ikon.mn/n/10oh |
10ok | Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих "Seedstars World" олон улсын тэмцээн Монголд болно | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/25/2017 11:10:00 |
Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг "Seedstars World" тэмцээн зургаадугаар сард Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монголын хамгийн шилдэг 12 хүртэлх гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн шилдгээр шалгарсан орлцогч нь "Seedstars Summit" олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахыг төлөө өрсөлдөх болно.
Энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр "Ай Ти Зон", "Mайкрософт Монгол", "Жемнэт", "Mетро Девелопмент групп" болон "Юнител" групп, хамтран зохион байгуулагчаар "Старт Ап Монгол", "МТҮП" болон Монгол Улс дахь Швейцарийн элчин сайдын яам оролцож байна. Тус тэмцээн нь зургаадугаар сарын 23-нд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдах бөгөөд зөвхөн бүртгүүлсэн хүмүүст нээлттэй.
Өнөөг хүртэл тус уралдааны оролцогчид нийт 61 сая ам долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.
"Seedstars Ulaanbaatar" тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд "Ай Ти Зон" ХХК-ийн Ерөнхий захирал Н. Баттулга, "Жемнэт" ХХК-ийн гүйцэтгэх захирал У. Дөлгөөн, "Юнител" группын Захирал Г. Барс, "Майкрософт Монгол" компанийн захирал Н. Наранбат, "Метро Девелопмент Групп"-ын ерөнхий захирал Б. Одсүрэн, МТҮП-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн газрын дарга О. Хичээнгүй, Дэлхийн Банкны зөвлөх Г. Энхболор, "Старт-Ап Монгол" Гүйцэтгэх захирал С. Эрдэнэбат, "Старт-Ап Монгол" дэд захирал Б. Идэр-Од, "Seedstars world"-ийн Төв болон Зүүн Европийг хариуцсан ажилтнууд болох Дариа Голикова, Агахусейн Ахмадов нар багтаж байна.
"Seedstars Ulaanbaatar" уралдаанд оролцох гарааны бизнес нь байгуулагдаад хоёр жилээс хэтрээгүй, нийт хөрөнгө оруулалт нь 500 мянган ам.доллараас хэтрээгүй, MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний эхний хувилбарыг боловсруулсан цаашид ашиг орлоготой ажиллах ирээдүйтэй байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь Seedstars World уралдааны хувьд томоохон давуу тал болно.
Стандарт банк, BBVA, Merck, Enel, Trecc зэрэг томоохон байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой учир Seedstars World тэмцээний оролцогчдын шинэ санаа нь зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд хэрэгжих боломжтой байх нь томоохон ач холбогдолтой юм.
"Seedstars World"-ийн Үйл Ажиллагаа хариуцсан захирал Катарина Жулиенова хэлэхдээ “Seedstars World нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдыг шинэ үеийн залуу бизнес эрхлэгчидтэй холбон Цахиурын Хөндий, Баруун Европтой өрсөлдөхүйц бизнесийн орчинг бий болгох зорилготой платформ юм. Бид бүхэн Улаанбаатар хотноо анх удаа энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа учир хүлээлт өндөртэй байна. Монгол улсын гарааны бизнес эрхлэгчдийн тухай олонтаа сонсож байсан өөрийн нүдээр харах боломж одоо гарч байна. Бид өнөөг хүртэл гараад буй үр дүндээ туйлын сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол хамтрагчидтайгаа цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.
"Ай Ти Зон ХХК"-ийн Ерөнхий захирал Н. Баттулга энэ талаар ”Мэдээллийн технологийн хурдтай хөгжил, цахим хувьсгал нь дэлхий дахинаа шинэ үеийн бизнес эрхлэгчдийг гарааны нэг цэг дээр зогсох боломжийг олгосон. Иймд туршлагатай бизнес эрхлэгчдийн хувьд бид дараа үеийн бизнес эрхлэгч залуусаа монголоо төдийгүй дэлхийг өөрчлөх гал эрмэлзлийг дотроо өвөрлөдөг, өргөн цар хүрээнд харж, хамтран ажилладаг сэтгэлгээг өрнүүлэх зорилгоор Seedstars World –ийг монголдоо зохион байгуулахаар болсон. Шалгарсан шилдэг гарааны бизнес дэлхийн давцанд бусад улс орны стартапуудтай өрсөлдөнө" гэв. | https://ikon.mn/n/10ok |
10ol | Ким Жон Уны ах төрийн эргэлтэд бэлдэж байгаад алагдсан уу? | Р.Төмөр, ikon.mn | 05/25/2017 10:57:00 |
Химийн бодисонд хордож нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Ким Жон Нам нь солонгос гаралтай Америкийн иргэнтэй уулзсан тухай Японы Асахи Шимбун сонинд бичжээ. Уулзсан хүнийг нь Малайзийн албаныхан АНУ-ын тагнуул гэж сэжиглэж байгаа аж.
Бангкокт амьдардаг энэ солонгос хүн Кимтэй нэг өдөр Малайзад ирсэн байна. Ким дээрх хүнтэй хоёрдугаар сарын 9-нд уулзаж, компьютертаа USB драйвер залгаж ямар нэг мэдээлэл хуулж өгсөн болох нь батлагдсан гэнэ.
Үүнээс дөрөв хоногийн дараа Ким Жон Нам алагдсан юм. Хэдийгээр түүнийг ямар нэг амбицгүй, мөрийтэй тоглоомонд дуртай нэгэн байсан гэдэг ч АНУ, эсвэл Хятад улс түүнийг ашиглан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг зайлуулах гэж байсан байх магадлалтай талаар уг нийтлэлд бичжээ.
Одоо 33 настай Ким Жон Ун Хойд Солонгосыг 30-50 жил удирдах өндөр магадлалтай. Гэвч түүний засаглал АНУ-д халтай, цаашлаад Хятадад ч сайн зүйл авчрахгүй гэдэг нь тодорхой байгаа.
Өмнөх удирдагч нараас ялгаатай нь Ким Жон Ун Бээжинд огт айлчлаагүй байна. Хятадын талаас ч дээд хэмжээний албан тушаалтан Пёньянд зочилсонгүй. Харин ч эсрэгээрээ Хятадтай харилцаа сайтай дээд албаны хүмүүсээ тэр зайлуулсан юм.
Үүний үр дүнд Хятад улс Хойд Солонгост нөлөө багатай болоод байна. Худалдааны харилцаанаас өөр ямар нэг хэлхээ холбоо байхгүй болсон гэсэн үг. Өөрийгөө гадаад ертөнцөөс улам бүр таслаад байгаа Ким Жон Уны вант улсын эвийг олох аргаа Хятадууд ч, Америкчууд ч олохгүй байна. Хэрвээ хүч хэрэглэвэл их удирдагчдаа үнэнч 25 сая орчим хүнийг босгох тул энэ нь аюултай хувилбарт тооцогдож байгаа юм.
Тиймээс нэг боломжит хувилбар нь өөр нэг Ким буюу Ким Жон Намыг Хойд Солонгосын засгийн эрхэнд гаргах байв. Хэрвээ ингэж чадвал Хятад улс өөртөө ямар нэг эрсдэлгүйгээр дуулгавартай хүнээр Хойд Солонгосын дэглэмийг удирдуулж болох юм. АНУ-д ч энэ нь ашигтай. Стратегийн хувьд чухал Ази, Номхон далайн бүсээс нэгэн аюултай этгээдийг зайлуулах боломж байв.
Тиймээс өөрөө сонирхож байсан эсэхээс үл хамааран Ким Жон Нам нь Хятад болон АНУ-ын хувьд аюултай дэглэмийг зөөлрүүлэх чухал хүн болоод байжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun, Business Insider
| https://ikon.mn/n/10ol |
10om | Нийтийн номын сангаас бестселлер номуудыг уншаарай | А.Төгөлдөр, iKon.mn | 05/25/2017 12:05:00 |
Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг номын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийтийн номын санд сүүлийн үеийн бестселлер болж буй номууд нэмэгдлээ.
Тодруулбал, Ш.Шажинбатын “Элс, Цас” роман, Б.Эрхэмбаярын “Алганы хээ-I, II”роман, Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” түүхэн роман, Г.Аюурзанын “Сахиуст хангайн нууц”, “Бөөгийн домог”, “Шүгдэн” зэрэг номууд ирсэн байна. Мөн ХХ зууны шилдэг роман болох Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн-I, II” зэрэг номуудыг дүүргийн нийтийн номын сангаас уншаарай. Түүнчлэн Хилари Клинтон “Миний амьдарлын түүх” зэрэг орчуулгын номууд, оксфордын толь бичгүүдийг уншиж, ашиглах боломжтой боллоо.
Арав гаруй мянган номын фондтой тус нийтийн номын сангаас өдөр тутмын сонин хэвлэл болон хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах, олшруулах зэрэг үйлчилгээг авч болно.
Дашрамд дурдахад, тус нийтийн номын сан нь төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын сан бөгөөд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар 2015 онд байгуулагдаж байсан ажээ. | https://ikon.mn/n/10om |
10on | АНУ-ын арми тагнуулын дронуудаа Японд байрлууллаа | Р.Төмөр, ikon.mn | 05/25/2017 11:19:00 |
АНУ-ын арми анх удаагаа Global Hawk нэртэй тагнуулын дроноо өчигдөр Японы хэвлэл мэдээллийнхэнд үзүүлжээ. Таван ширхэг ийм аварга дрон ирэх аравдугаар сар хүртэл Токиогийн ойролцоох Ёкота агаарын баазад байрлах аж.
Тэдний үндсэн бааз нь Гуамд байрладаг ч зун бүр энд болдог далайн хар салхинаас зугтаж Японд байрлаж байгаа юм байна. Далавчны урт нь нийтдээ 40 метр хүрдэг уг дроны эх биеийн урт нь 15 метр юм. 15,000 метрийн өндөрт буюу нисгэгчтэй онгоцны хүрэх хэмжээнээс илүү өндөрт нисэх чадвартай гэнэ. Global Hawks-ийн зорилго нь далай тэнгис дэх Хятадын цэргийн ажиллагаанууд, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтуудыг хянах юм байна.
Дроны цуглуулсан мэдээлэл нь Япон болон бусад холбоотнуудын аюулгүй байдлыг хангахад ашиглагдана гэж АНУ-ын армийн төлөөлөгч мэдээлжээ.
Эх сурвалж: Japan Today | https://ikon.mn/n/10on |
10oo | Элчин сайдуудыг томиллоо | ikon.mn | 05/25/2017 13:06:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
13:06 2017/05/25
УИХ-ын чуулганы хуралдаанаар:
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал/,
Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,
Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд/,
Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь /Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх /нарыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж томиллоо.
11:35 2017/05/25
Ж.Батзандан: Элчин сайд болчхоод дарга нарт үйлчлэхээ болимоор байна
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчөөс зарим гадаад улсад суух Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна.
Элчин сайдуудын томилогдох улсууд нь эдийн засгийн хүндрэлтэй үед зээл тусламжаар туслах, ардчиллын үнэт зүйлсийг дээдлэдэг, төрийн бодлогын түвшинд нөлөө бүхий улсууд байх ёстой гэж ажлын хэсгийнхэн дүгнэж байгаа аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүн захиас хэллээ.
Ардчилсан улс орон руу визгүй зорчих цаг болсон
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Гадаадад суух Элчин сайд нарыг харахад төрийн албанд ажилласан гадаад харилцааны чиглэлээр туршлагатай хүмүүс байна.
Гэвч та бүхэнд захих зүйл байна. Элчин сайд болчхоод дарга нарт үйлчлэхээ болимоор байна.
Ялангуяа европын холбооны улсуудтай эдийн засгийн эргэлт бий болохгүй байна. Гадаад хүнтэй гэр бүл болсон иргэдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй.
Ардчилсан улс орон руу визгүй зорчих цаг болсон. Монголын эрх ашгийг хангах талаар бодож ажиллах нь зөв.
Очсоныхоо дараагаас нэр дэвшүүлсэн даргаа битгий бодоод явчихаарай" гэв.
Монгол улсыг гадаадад таниулах хүмүүс мэргэшсэн байх ёстой
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол улсыг гадаадад таниулах, хүмүүс заавал мэргэшсэн буюу мэдлэгтэй байх ёстой.
Төрийг гадаадад зөв таниулах нь чухал байна. Гурав дахь хөршид очиж байгаа хүмүүс гадаадад байгаа Монголчуудын хүчийг ашиглаж эх орноо хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Та бүхэн утсаа нээлттэй байлгаарай. Сандарч, тэвдсэн, өвдөж зовсон хүмүүс Элчин сайд руугаа утасддаг" гэлээ.
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татах саналыг Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргажээ.
Харин дараах хүмүүсийг элчин сайдаар томилохоор хэлэлцэж байна.
Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн,
Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр,
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат,
Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр,
Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр,
Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарын нэрийг санал болгожээ.
13:06 2017/05/25
УИХ-ын чуулганы хуралдаанаар:
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал/,
Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,
Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд/,
Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь /Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх /нарыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж томиллоо.
| https://ikon.mn/n/10oo |
10op | Австрали улсад гэр бүлээрээ, хямд зардлаар дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломж | СУРТАЛЧИЛГАА | 05/26/2017 09:00:00 |
Австрали улсад гэр бүлээрээ, хямд зардлаар дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хүсэлтэй хүн бүхэн анхаарлаа хандуулна уу.
2017 оны 05 сарын 28- ний өдөр буюу бүтэнсайн өдөр 13:00-17:00 цагийн хооронд Австрали улсын шилдэг их дээд сургууль, коллеж, хэлний бэлтгэл, Австралийн соёл солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэгч агентлагын төлөөлөгч нар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ боловсролын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Та өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
1. Сонирхсон сургуулиудынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг тухайн сургуулийн төлөөлөгчөөс авах
2. 2016 оны 07 сарын 01-с хэрэгжиж буй шинэ визаны талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг авах
3. Өдөрлөгийн үеэр хүссэн асуултуудаа манай агентлагын мэргэшсэн зөвлөгч нараас авах
4. гэр бүлээрээ Австрали улсын визанд орох зөвлөмжүүд
5. Австрали улсад 1 жил соёл солилцооны хөтөлбөрөөр Австралийн фермерүүдэд цалинтай дадлагажих хөтөлбөрийн танилцуулга зэрэг мэдээллүүдийг ЗӨВХӨН энэ өдөр л ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авах боломжтой билээ.
Та бүхэн манай өдөрлөгт хүрэлцэн ирж өөрийн ирээдүйдээ бодит хөрөнгө оруулалт оруулах боломжийг бүү алдаарай.
Өдөрлөг нь
ХААНА: Blue Sky зочид буудлын 3 давхарт
ХЭЗЭЭ: 2017 оны 05 сарын 28 өдрийн 13:00-17:00 цагийн хооронд
Холбогдох утас: 77771717, 80801158, 99107914, 88090914
Боловсролын тэргүүлэх агентлаг
Ай Си Эйм Эй
| https://ikon.mn/n/10op |
10oq | Өмнөд Солонгосын түүхэнд гараагүй их хэмжээний алт хил давуулсан хэрэг илэрчээ | Р.Төмөр, ikon.mn | 05/25/2017 12:14:00 |
Нэг удаагийн ажиллагаагаар 2,348 кг алт биедээ нууж, хилээр нэвтрүүлсэн хэрэг Өмнөд Солонгост гарсныг тус улсын гаалийн алба Мягмар гарагт мэдээлсэн байна.
Энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний алт хилээр нэвтрүүлсэн тохиолдол ажээ. Нийтдээ 51 хүн, тэдний дотор хэд хэдэн гэрийн эзэгтэйг өнгөрсөн сарын эхээр Инчеоны олон улсын нисэх буудалд саатуулсан байна. Алт хилээр нэвтрүүлэх ажиллагаа бараг хоёр жил үргэлжилснийг ийнхүү илрүүлжээ.
Тэдгээр хүмүүсийн эрчүүд нь тус бүртээ 3см х 3см харьцаатай, 200 грам жинтэй 5-6 алтан гулдмайг шулуун гэдсэндээ нуусан бол эмэгтэйчүүд нь шулуун гэдэс болон үтрээндээ нуусан байна.
Нийт алтны үнэлгээ нь 113.5 тэрбум вон буюу $100 сая орчим болж байгаа гэнэ. Алт нэвтрүүлэх ажиллагаа 2015 оны гуравдугаар сараас эхэлсэн ба Японы Токио, Хятадын Янтай хотуудаас зөөжээ.
Өмнөд Солонгост алтан эдлэлийн үнэ бусад орнуудынхаас өндөр байдаг нь 15 хувийн онцгой татвартай холбоотой. Тиймээс гадаад зах зээлээс хулгайгаар алт оруулж ирэх нь маш их ашигтай бизнест тооцогддог ажээ.
Эх сурвалж: Korea Times
| https://ikon.mn/n/10oq |
10or | Тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа ЗУРГААДУГААР сарын 1-ний өдрөөр ДУУСНА | ikon.mn | 05/25/2017 12:28:00 |
iKon.mn
Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг 6 сарын 1-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болно.
Өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу аль ч банкинд тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой.
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИАС
7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа
Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
75 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага
75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.
Нийслэлийн есөн дүүргийн татварын хэлтсийн холбоо барих утас, цахим хаяг
Татварын хэлтэс
Харилцах утас
Цахим хаяг
Багануур
7021-3343
[email protected]
Багахангай
7049-1189
[email protected]
Баянгол
7000-1288
[email protected]
Баянзүрх
1145-1288
[email protected]
Налайх
7023-2383
[email protected]
Сонгинохайрхан
7018-1288
[email protected]
Сүхбаатар
7011-2092
[email protected]
Хан-Уул
7011-1288
[email protected]
Чингэлтэй
1131-2728
[email protected]
Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд албан татвар, төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.
Татварын хэлтэс, цэгүүд
Дүүрэг
Татвар хэлтэс, цэгүүд
Ажиллах цагийн хуваарь
Хан-Уул
ХУД-ийн 16-р хороо, миний супермаркет
08.00-18.00
ХУД-ийн 4-р хороо, сансар супермаркет
09.00-18.00
ХУД-ийн 3-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд
08.00-17.00
Баянзүрх
БЗД-ийн 13-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд
08.00-17.00
Да Хүрээ зах
10.00-19.00
Дүнжингарав худалдааны төв
10.00-19.00
Сүхбаатар
СБД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд
08.30-17.30
Саруул захын байранд
08.30-17.30
Сансар 32 худалдааны төвийн байранд
08.30-17.30
Баянгол
БГД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд
08.00-17.00
БГД-ийн 1-р хороо, БГД-ийн байранд
08.00-17.00
Багануур
БНД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд
08.00-17.00
Багахангай
БХД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд
08.00-17.00
Авто замын пост дээр
08.00-17.00
2-хорооны байранд
08.00-17.00
Налайх
НАД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд
08.00-17.00
Сонгинохайрхан
СХД-ийн 7-р хороо
08.00-18.00
БГД 20-р хороо Монгол Хьюндай
08.30-19.00
СХД-ийн 18-р хороо Татварын хэлтэс өөрийн байранд
08.00-19.00
Чингэлтэй
ЧД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд
08.00-19.00
ЧД-ийн нэг цонхны үйлчилгээ
08.00-17.00
7-н буудал Эмон трейд
08.00-19.00
Дэнжийн 1000 12-р хорооны байранд
08.00-19.00
Оношилгооны төвүүд
Эх сурвалж: Нийслэлийн Татварын газар | https://ikon.mn/n/10or |
10os | Реалити шоу юу? Эдийн засгийн өсөлт үү? | С.Бадрал, iKon.mn | 05/25/2017 16:44:00 |
2017 оны I улиралд Монголын эдийн засаг 4.2% өслөө гэдэг мэдээ хонгилын үзүүрт гэрэл асаах шиг л боллоо. Эдийн засаг хэр идэвхтэй өрнөж буйг харуулдаг энэхүү үзүүлэлт 2 улирал дараалан “хасах” утгатай болсон үед албан ёсоор “Эдийн засгийн хямрал боллоо” гэж үздэг. Эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж байсан цаг аль хэдийн ард үлдэж, хямрал хүндрэлийн тухай ярианд сүүлийн хэдэн жил булуулсан нийгмийн хувьд энэхүү өөдрөг мэдээ цөлийн хуурай элсэнд дусах бороон дусал шиг замхрав.
Үнэхээр ч төсвийн алдагдал, гадаад өр зээл, ханшийн уналт гээд хүнд асуудлууд эдийн засгийг тал талаас нь доош татан хэвтэрт оруулж, амь тариа залгуулах эцсийн найдвар нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр болоод байсан гэхэд болно. Мөнгөөр бялхаж байсан үе тэртээ ард улиран одож харин татвар нэмэгдэх, тэтгэврийн нас уртсах гэх мэт олон хүний хувьд гашуун санагдах эмийг ч уухаас өөр гарцгүй нөхцөл байдалтай улс орноороо тулгарсан нь энэ. Сахилга батгүй үрэлгэн төсөв, зээл бондын мөнгөөр туйлсны үр дүнд Монгол улс хүртэх ёстойгоо л хүртэж байна гэж ёжлох нэгэн ч байв...
Төсөв, өр дээр нэгэнт хийсэн бодлогын алдаанууд эцсийн дүндээ иргэд аж ахуйн нэгжүүдэд харсан ч хараагүй юм шиг зүгээр суусных нь төлөө хүртэх ёстойг нь ийнхүү хүртээж гашуун эм болж очиж. Харин цаашид эдийн засаг хэзээ эмчлэгдэх вэ гэдэг хамгийн чухал асуулт.
2017 оны хувьд, Монголын эдийн засгийн өсөлтийн талаар олон улсын байгууллагуудын хийсэн прогнозууд дундаас Азийн хөгжлийн банкны төсөөлөл хамгийн өндөр буюу 2.5% байв. Энэ нь 3 сая хүнд 3 триллион ам.доллараар хэмжигдэх эрдэс баялгийн нөөцтэй, дэлхийн хамгийн том зах зээл яг урд нь орших улсын хувьд үнэхээр чамлалттай үзүүлэлт гэхэд болно. Бусад төсөөллүүд бүр ч дор байсан бөгөөд, Дэлхийн банк Монголын эдийн засгийнг энэ онд 2% өснө гэсэн бол ОУВС-гийн сүүлийн таамаглалаар -0.2% буюу энэ жил эдийн засаг агшилттай байна гэж үзсэн...
Гэр хорооллын ажилгүйдэл, ядууралтай зэрэгцээд Зайсангийн баячуудын офшор данс зэрэгцэх тэгш бус байдалд бухимдалтай нийгэмд эдийн засаг сайжрах дүр зураг харагдахгүй ийм нөхцөлд итгэл найдвар төрүүлэх ганц ч гэсэн гэрэл хэрэгтэй байлаа. Гэхдээ Ням гаригийн орой бүр монголчуудыг бодит амьдралын олон стрессээс түр сатааруулах реалити шоу бус, харин бодит эдийн засагт дээрх ямар нэгэн эерэг өөрчлөлт чухал.
Бүх гутранги хүлээлтийг давж гаран эдийн засаг маань 4.2% өссөн нь эхний эерэг өөрчлөлт гэхэд болно. Харин бид чамлахаар чанга атгаад цаашид энэхүү өсөлтөө хэрхэн хадгалах вэ, бусад эерэг өөрчлөлтүүдийг хэрхэн бий болгох вэ гэх зэрэг асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй болов уу. | https://ikon.mn/n/10os |
10ot | Монголд Анх удаа 9’999 ХЭРЭГЛЭГЧ ухаалаг утсаа урьдчилгаа төлбөргүйгээр авна | СУРТАЛЧИЛГАА | 05/25/2017 12:44:00 |
Дэлгэр зуны улирал ирж, хүн бүр амралт, аялал зугаалгын талаар төлөвлөж байгаа энэ мөчид байгалийн сайханд зургаа авахуулж, хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой ухаалаг гар утсыг Мобиком Корпораци Монголд анх удаа 9’999 хэрэглэгчдээ урьдчилгаа төлбөргүйгээр авах урилгыг илгээж эхэллээ.
Урьдчилгаагүй утас авах урилгыг төлбөрөө хугацаанд нь үлдэгдэлгүйгээр төлсөн дараа төлбөрт болон хосолсон төлбөрт хэрэглэгчид, 4,000₮ болон түүнээс дээш дүнгээр дансаа цэнэглэсэн урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт хэрэглэгчдийн дундаас санамсаргүй түүврийн аргаар сонгон илгээх болно. Мөн урилга хүлээн авах магадлалаа ихэсгэхийг хүсвэл Мобикомын бүх хэрэглэгчид 250MB болон түүнээс дээш дата багц идэвхжүүлээрэй.
Дээрх шалгуурыг хангасан хэрэглэгчдийн дундаас 9’999 хүнд урьдчилгаагүй ухаалаг утастай болох урилга мессэжээр ирэх ба LG K4 утсыг урьдчилж ямар нэгэн төлбөр төлөлгүй, зээлийн шалгуургүйгээр Миний Моби багц дээр гэрээ байгуулан авах юм.
Хэрэв та хараахан Мобикомын хэрэглэгч болж амжаагүй байгаа бол урьдчилсан төлбөрт, дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 9’999 ялагчийн нэг болох боломжтой.
Дашрамд дурдахад, танд очих LG K4 утас нь гарт барихад эвтэйхэн нарийхан, дугуйрсан ирмэгтэй 2017 оны цоо шинэ загвар бөгөөд 4G LTE дэмждэг, 2 симтэй, арын камер 8mp, урд камер 5mp, гарын хөдөлгөөнөөр 3 секундийн дотор хамгийн төгс селфи авахаас гадна нарны тод тусгалд ч илүү тод харагдах On sell Touch 5 инчийн FWVGA дэлгэцтэй бөгөөд батарей нь 2,500 mAh тул цэнэгээ илүү удаан барих болно.
LG K4 утасны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
9’999 ухаалаг утас таныг хүлээж байна
Танд амжилт хүсье!
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
| https://ikon.mn/n/10ot |
10ou | ТЕГ: “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасаагүй | ikon.mn | 05/25/2017 13:00:00 |
Тагнуулын Ерөнхий Газраас гаргасан мэдэгдлийг хүргэж байна.
Сүүлийн үед олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тагнуулын байгууллагын харьяаллын “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулийг батлахад хассан мэтээр буруу ташаа мэдээлэл гарах боллоо.
2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга /2015 он/-д 19.1 /Эх орноосоо урвах/, 19.4 /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/ дүгээр зүйлүүдэд тус тус обьектив талын үйлдлээр нь хоёр салгаж тусгасан бөгөөд уг гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлээгүй.
Энэхүү өөрчлөлт нь олон улсын харилцааны хөгжлийн өнөөгийн чиг хандлага, гадаад орнуудын эрүүгийн хууль тогтоомжид энэ төрлийн гэмт хэргийг зүйлчилсэн нийтлэг жишиг, тагнуулын байгууллагаас харьяаллын гэмт хэрэг, түүний дотор тухайн гэмт хэргийн гаралт, шалгаж шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаа, шүүхийн практик болон эрх бүхий байгууллагуудын санал, дүгнэлт зэрэгт үндэслэсэн болохыг мэдэгдэж байна.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР | https://ikon.mn/n/10ou |
10ov | ФОТО: Хүүхдийн баярыг тохиолдуулан 29 дүгээр сургуулийн багачуудад бэлэг өглөө | А.Үлэмж, iKon.mn | 05/25/2017 13:24:00 |
Гэрэл зургийг mpa.mn
"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ий хамт олон Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр 29-р тусгай сургуулийн хүүхэд багачуудад бэлэг өгдөг уламжлалтай билээ. Өнөөдөр тэд уламжлал ёсоор 29 дүгээр сургуулийн 1-5 дугаар ангийн 150 сурагчдад бэлэг гардууллаа.
Ард Даатгалын гүйцэтгэх захирал Г.Цогбадрах "Манай "Ард Санхүүгийн Нэгдэл" үүсгэн байгуулагчдын зүгээс хүүхэд залуучуудыг дэмжих тал дээр олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Өнөөдрийн энэ арга хэмжээ бол хүүхэд багачуудыг дэмжих цувралын нэг нь байгаа юм. Энэ арга хэмжээг бид жил болгон уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн.
Манай хамт олны зүгээс удахгүй болох хүүхдийн баярын мэндийг Монголынхоо бүх бяцхан үрсдээ дэвшүүлж байна" гэв.
29 дүгээр сургуулийн захирал М.Сарантуяа "Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ий хамт олон болон захирал Ч.Ганхуяг манай сургуульд олон жилийн маш их хөдөлмөр зарцуулж байгаа хүн. Манай сургуулийг ивээн тэтгэж, жил бүрийн хүүхдийн баяраар манай сурагчдад бэлэг өгдөг, мөн хүүхдүүдийг нэгдсэн журмаар Тэнгис кино театрд кино үзүүлдэг юм.
Түүнчлэн, манай сургуулийн дотуур байранд их олон удаагийн тусламж үзүүлсэн. Жишээлбэл, манай дотуур байрны хамт олонд компьютерийн өрөөг тохижуулж өгсөн, биеийн тамирын талбай, аюулгүй орчныг бүрдүүлсэн хашаа хүртэл барьж өгсөн.
Тиймээс Ард Санхүүгийн Нэгдэлийн хамт олондоо хүүхэд болгонд маань ивээлээ хайрлаж, манай сургуулийг дэмждэгт талархалаа илэрхийлж байна" гэв.
Жил бүр уламжлал болгон зохиодог арга хэмжээ учраас 29 дүгээр сургуулийн сурагчид Ард Даатгалын хамт олон зориулж урлагийн тоглолт бэлдсэн байв.
ФОТО
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10ov |
10ow | ФОТО: “GIANT” компанийн 2018 оны загварын зургаан дугуйгаар эргүүлд гарна | А.Төгөлдөр, iKon.mn | 05/25/2017 13:58:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олонд унадаг дугуй хүлээлгэж өгөх үйл ажиллагаа Төв талбайд өнөөдөр боллоо.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аж ахуйн нэгж байгууллага олноор төвлөрдөг, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг байршлуудад дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд тус зөвлөлийн дарга Э.Ганбат “:...Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд дугуйт эргүүлүүд ажиллана. Ингэснээр иргэдийн маань болон гадаадын жуулчдын аюулгүй амгалан зорчих орчин нөхцөл сайжирна. Үүнийг дагаад олон эерэг өөрчлөлтүүд гарна” гэлээ.
Ийнхүү Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон Дэлхийд алдартай дугуй үйлдвэрлэгч “GIANT”компанийн 2018 оны загварын зургаан дугуйгаар дээрх гудамж, талбайд эргүүлд гарна.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, хурлын ажлын албаны дарга Д.Азжаргал,Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ж.Өлзий-Орших болон цагдаагийн албан хаагчид, урамшилт эргүүлүүд, иргэд оролцлоо.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10ow |
10ox | ФОТО: IT салбарын бүх үйл ажиллагааг цогцлоосон шинэ худалдааны төв нээгдлээ | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/25/2017 14:45:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
“Компьютер центр” оффис, худалдааны төв өнөөдөр Зуун айл дахь Дөлгөөн нуурын /баруун/ талд шинээр нээгдлээ.
Тус цогцолборыг “Компьютер ланд” худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, компаниуд нэгдэж өөрсдийн хөрөнгөөр босгожээ.
Тодруулбал, манай улсын компьютер техник электроникийн зах зээлийн 85 орчим хувийг бүрдүүлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэгдэж, “Монгол Айти Таун” холбоо байгуулан, холбооноосоо энэхүү барилгыг барих ажлыг санаачилсан аж.
Ж.Отгонбаяр: Өөсрдийн гэсэн худалдааны төвтэй болж, түрээсийн асуудлаас салж байна
Гэрэл зургийг Mpa.mn
Квант сервис Компьютер худалдаа засвар үйлчилгээний төвийн захирал Ж.Отгонбаяр “Хуучин Компьютер ланд болон бусад газар худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хувь хүн, жижиг байгууллагууд нийлж өөрсдийн хөрөнгөөр энэ барилгыг бариулснаараа онцлогтой.
Өмнө нь бид дандаа түрээс төлдөг байсан бол өөсрдийн гэсэн худалдааны төвтэй болж, энэ асуудлаас салж байна. Түрээслэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж худалдааны төвтэй болж байгаа нь Монголдоо анхдагч юм. 60 орчим хүн нийлж энэ худалдааны төвийг бариуллаа” гэв.
Компьютер центр оффис, худалдааны төв нь 14 давхар 12,500 метрт квадрат талбайтай, 1-5 давхар нь худалдаа үйлчилгээний зориулалттай, 6 давхарт нь хоол рестораны газрыг төвлөрүүлж, 7-оос дээш давхарт нь оффиссын өрөөнүүдийг байршуулжээ.
Тус төв нь компьютер электроник, програм хангамж, технологийн чиглэлийн бүх үйл ажиллагааг цогцлоох зорилготой юм байна.
Н.Батцэрэн: Технологийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх лаборатори болж чадна
Гэрэл зургийг Mpa.mn
Mongol IT Town Холбооны тэргүүн Н.Батцэрэн “Энэ худалдааны төвийг хоёр жил гаруй хугацаанд барьж дуусгалаа. Мэдээллийн технологийн салбарын баялаг бүтээгч компаниудыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Бид сургуулиудтай нягт хамтарч ажилладаг. Барилгын хувьд ШУТИС-ийн Холбоо мэдээлэл, технологийн сургуулийн сургалтын бааз болгох төлөвлөгөөтэй байгаа.
Судалгааны ажлыг удирдах боловсон хүчин, дадлага хийх компаниуд бүгд бий. Тэгэхээр технологийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх лаборатори болж чадна гэж бодож байна” хэмээн тайлбарлалаа.
Нээлтийн фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10ox |
10oy | Б.Чулуунбат: Эрүүгийн хуулиар хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлж өгч байна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/25/2017 14:46:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Эх орноосоо урвах гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тайван цагт эх орноосоо урвах үйлдэл манайд зөндөө гарсан
Тусгай албаны алба хаагчдын нийгэмлэгийн тэргүүн Б.Чулуунбат "2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Эрүүгийн хууль 2015 оны 12 сард батлагдсан. Хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хууль юм. Эх орноосоо урвах зүйл ангийг 2015 оны шинэчлэн найруулсан хуулиараа хассан байсан.
Бид энэ зүйл ангийг хасч болохгүй талаар санал тавьсан.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын тайлбараар эх орноосоо урвах зүйл анги хэвээрээ байгаа гэж яриад байгаа.
Үнэндээ бол хуулиндаа байгаа мэт боловч бодит байдал дээрээ үгүй хийчихсэн.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зөвхөн дайн болон дайн бүхий байдал, зэвсэгт мөргөлдөөний үед дайны талд шилжсэн, урвасан бол эх орноосоо урвасан гэж үзнэ гэж заасан.
Манай улс харьцангуй тайван байгаа. Дайн болон зэвсэгт мөргөлдөөний асуудал болох магадлал бага.
Гэхдээ тайван цагийн үед эх орноосоо урвах үйлдэл манайд зөндөө гарсан. Би тодорхой баримтаар тайлбарлая.
Өнөөдрийн байдлаар манай улсад эх орноосоо урвасан зүйл ангиар ял эдлэж байгаа хэд хэдэн хүн байгаа.
УИХ-ын гишүүн асан Батчимэгийн зөвлөх н.Пагамжав гэдэг хүн эх орноосоо урвах зүйл ангиар ял авсан.
Миний сонссоноор хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа гэж дуулсан. МАН-ын зөвлөх Даш-Ёндон гуайн дүү Дашдаваа төрийн тусгай хамгаалалтын газар хурандаа цолтой ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
Энэ хүний хүүхэд мөн тус зүйл ангиар ял авсан. Эдгээр хүмүүс 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх хуулиар ял завшина.
Хэн дуртай нь төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаадынханд өгөх юм бол 5-8 жилийн л ял оноодог.
Эрүүгийн хуулиар хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлж өгч байна.
Саяны батлагдсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн боловч оруулсангүй" гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцохыг хориглосон
Гэрэл зургийг mpa.mn
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан "Энэ оны 05 дугаар 12-ны өдөр УИХ зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж баталсан.
Уг хуулийн 7.6.2-т согтуу хүмүүс, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцохыг хориглосон заалт орсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 140 мянган төгрөгөөс илүү орлогогүй хүнд нөхцөлд амьдардаг.
Бидний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд төр засгийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг хичээж зорьж байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд зарим тохиолдолд жагсаал хийх, олон нийтийн өмнө үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай тулгардаг.
Тэгэхээр бидний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн заалт Зөрчлийн хуульд орсон байна" гэв.
Тэд 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх Зөрчлийн хуульд орсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаалд оролцуулахгүй байх, Эрүүгийн хуулиар эх орноосоо урвасан гэсэн зүйл заалтыг тодорхой нэмэх талаарх шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Шаардлагын хариуг энэ сарын 30-ны өдрийг хүртэл хүлээж хариу ирэхгүй бол тэмцэл үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. | https://ikon.mn/n/10oy |
10oz | ИТХ-уудад 80 сая төгрөгийн тэтгэлэг олголоо | ikon.mn | 05/25/2017 14:49:00 | Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бол орон нутгийн иргэд, сонгогчдынхоо ашиг сонирхлыг төлөөлөх, нутаг орныхоо эдийн засаг нийгмийн асуудлаар тогтоол, шийдвэр, санал дүгнэлт гаргах, асуудал дэвшүүлэх, иргэдийн өмнөөс гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хуулиар хүлээсэн байгууллага юм.
Гэвч иргэдийн эрх ашгийг төлөөлөн ажиллах чиг үүрэгтэй ИТХ-д хангалттай төсөв хөрөнгө байдаггүйн улмаас хуульд заасан чухал чиг үүргээ хэрэгжүүлэх бодит бололцоо нь хязгаарлагдмал байдаг. Энэ бэрхшээлийг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд аймаг, дүүрэг, сумын ИТХ-аас хэрэгжүүлэх үр дүнтэй санал санаачилгыг дэмжиж, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр тус бүр 4 сая төгрөгийн санхүүжилт бүхий 20 тэтгэлэг олгож байна.
3 аймаг, 3 дүүрэг, 14 сумын ИТХ тус бүр 4 сая төгрөгийн дэмжлэг авлаа
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Г.Золжаргал тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хэлэхдээ
“Энэ удаагийн санхүүжилт нь нэгдүгээрт, эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн эмзэг бүлгүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэгдэж байна.
Тэднийг ИТХ-ын үйл ажиллагаанд яаж татаж оруулах талаар шинэ санал, санаачилга гаргах болзол тавьсан. Хоёрт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлахад чиглэгдлээ.
Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний орон нутаг дахь хүртээмж, чанар ямар байгааг судлаад, тогтвортой хэрэгжүүлэх санал ирүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, 100 гаруй санал ирснээс 20-ыг нь шалгарууллаа” хэмээн ярьсан юм.
Өнгөрсөн 2014, 2015 онуудад энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ИТХ-уудын дунд тэтгэлэгийг үр ашигтай зарцуулсан сайн туршлага цөөнгүй байна. Тиймээс энэ жил мөн 20 тэтгэлгийг 3 аймаг, 3 дүүрэг, 14 сумын ИТХ-д олгохоор болж өчигдөр тэтгэлэгт шалгарсан ИТХ-ын төлөөлөл, тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид зөвлөлдөв.
Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гол зорилго бол иргэдийн эрх ашиг, дуу хоолойг аймаг, сум, дүүргийн ИТХ-ын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд тусгах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих чиг үүргээ Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ИТХ-аас энэ жилийн тэтгэлэгт “Орон нутагт Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх хяналтыг сайжруулах нь” гэсэн санал ирүүлж шалгарчээ.
Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэдалай
“Тэтгэлэг авсан энэ санал, санаачилгын маань гол ач холбогдол юу вэ гэхээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг сайжруулахад чиглэсэн.
Жишээлбэл, ИТХ-ын төлөөлөгч, дарга, тэргүүлэгч нарын ажил үүргийн хуваарийг тодорхой болгохыг зорьж байна. Ажил үүргийн хуваарийг нь тодорхой болгох, мөн иргэдийн оролцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Учир нь төлөөллийн байгууллагууд иргэдээсээ тасарчихсан байдаг.
Дөрвөн жилд таг чимээгүй байж байгаад дараагийн сонгуульд өрсөлддөг, тийм байдалтай нутгийн өөрөө удирдах байгууллагын ажил явж байсан. Үүнийг өөрчилье, хяналтыг нь сайжруулъя гэсэн санал байгаа юм” хэмээн хэллээ.
М.Исхаг: Оюуны хөрөнгө оруулалт хийх санаачилга гаргах нь зөв гэж үзсэн
Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ-аас энэ жил “ИТХ ба хос хэлтэй иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлж оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт санал ирүүлж, тэтгэлэгт шалгарчээ. Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Исхагаас цөөн асуултад хариулт авлаа.
- Тэтгэлэгт яагаад энэ саналыг явуулах болов?
- Мэдээж саналын олон хувилбар байсан. Гэхдээ аймаг, сумуудаас янз бүрийн саналууд өрсөлдөх учраас өөрийн гэсэн онцлогтой санал, санаачилга гаргая гэж шийдээд тэтгэлэгт оюуны хөрөнгө оруулалт хийх санаачилга гаргах нь зөв гэж үзсэн.
Учир нь манай суманд өнөөдөр хэлний бэрхшээлтэй иргэд маш олон байна. Тиймээс орон нутгийнхаа онцлогийг анхаарч үзэх нь зөв байх гэж үзээд тэтгэлэгт хөтөлбөрт энэ саналаа илгээсэн.
- Буянт суманд ямар насны хүмүүс хэлний бэрхшээлтэй байна вэ?
- Буянт сумын хувьд хүн амынх нь тал нь Урианхай ястан, тал нь Казах иргэд байдаг бөгөөд казах хэлтэй хүмүүст учирч буй хэлний бэрхшээлийг шийдэхийн тулд хос хэлээр сонин хэвлэл, товхимол гаргах, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллахыг зорьж байна.
Казах хэлтэй өндөр настай хүмүүс монгол хэл сурах цаг боломж байхгүй гэж боддог. Хөгшин хүмүүсийг “Та нар заавал монгол хэлээр унш, монгол хэл сур” гэж хэлж болдоггүй нэг зовлонтой.
- Сонин, товхимлоо хоёр хэл дээр гаргахаас өөр ямар зүйл төлөвлөсөн бэ?
- Сурталчилгаа хийж, сумынхаа багуудаар хэлэлцүүлэг, уулзалт хийнэ. Өнөөдрийг хүртэл багууд дээр Монгол хэл дээр уулзалт, хэлэлцүүлэг хийдэг ч казахаар л ярьдаг, монгол хэл ойлгохгүй хүмүүс нь ирдэггүй.
Тиймээс тэр хүмүүст зориулж хос хэл дээр материал, товхимол өгөх хэрэгтэй байх. Бүр цаашлаад хэсэгчилсэн уулзалтуудаа хос хэл дээр явуулах нь зүйтэй гэж үзсэн. Юутай ч дөрвөн сая төгрөгийн тэтгэлгээ авч ажлаа эхлүүлчихвэл, цаашид энэ санаачилга маань үр дүнтэй явах боломжтой.
Н.Баярсайхан: ИТХ үнэхээр юм хийе гэхээр тэр арга хэмжээнд зориулах мөнгө нь байдаггүй
Энэ үеэр “Хил хязгааргүй алхам” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Баярсайхантай уулзаж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ярилцав.
- Тэтгэлэгт шалгарсан 20 ИТХ-ын төлөөлөгчдөд та танилцуулга, яриа хийлээ. Хяналт, чиг үүргийн талаар зөвлөлдөх, тодорхой асуудал дээр ойлголтоо нэг болгох зайлшгүй шаардлага бий гэдэг нь анзаарагдлаа?
- ИТХ-ын нэг гол үүрэг бол хяналтын чиг үүрэг юм. Үүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай.
Өнөөдрийн семинар дээр энэ талын зүйлийг ярилаа. ИТХ яагаад хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэхээр ИТХ чинь өөрөө ямар статустай байгуулага билээ? Иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, төлөөллийн байгууллага шүү дээ. Ийм учраас ИТХ-ын төлөөлөгчдөд ямар нэгэн шалгуур үзүүлэлт тавьдаггүй. Их дээд сургууль төгссөн байна уу, Төрд ажилласан туршлагатай байна уу гэдгийг нь харахгүйгээр тухайн орон нутгаас сонгогдсон хүмүүс нь ИТХ-аа байгуулаад явдаг.
Энэ талаас нь харвал ИТХ-д янз бүрийн мэдлэг, чадвартай хүмүүс орж ирдэг. Нутаг усандаа танигдсан хүн л байх юм бол хэн ч ИТХ-д орчихоод байгаа юм. Тэгэхээр ИТХ бол нэг талдаа иргэдийг төлөөлдөг, нөгөө талдаа төрийн чиг үүргийг хэрэгжүүүлдэг хосолсон эрх ашиг, статустай.
Иргэдийн төлөөлөл гээд ямар нэг шалгуургүйгээр энгийн иргэд, хүмүүс ороод ирэхээр боловсрол, байгаль орчин гэх мэт илүү нарийссан салбарт хяналт тавих шаардлага ажил үүргийн хувьд энэ хүмүүсийн өмнө тулгардаг. Тийм болохоор олон талаар хяналтын үүрэг нь цалгарддаг тал бий.
- Тэгэхээр ИТХ-ын чадавхын асуудлыг анхаарах хэрэгтэй гэсэн үг үү?
- ИТХ-д сонгогдсон хүн болгон мэдээж нарийн мэдлэг мэдээлэлтэй байх боломжгүй.
Жишээ нь, боловсролын чиглэлээр, байгаль орчны чиглэлээр мэдлэгтэй, хууль тогтоомжийн мэдлэгтэй биш хүн ороод ирлээ. Тэгэхээр тэр талаар мэдэхгүй юм чинь ажлаа муу хийж болно гэсэн үг биш. Харин ч энэ мэдлэг чадварыг ИТХ-ын төлөөлөгчид хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд олж авах шаардлага бий. Мэдлэгтэй байснаар л хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тэгэхээр төлөөлөгчдөд энэ чадварыг олгохын тулд төслийн хүрээнд бид энэ семинарыг хийж байна. Жишээ нь, ИТХ-ын байгаль орчны хяналт шалгалт бол их онцлогтой. Яагаад гэвэл байгалийн нөөц гэдэг бол аль нэг хуулийн этгээд, хувь хүн, зарим нөөцийг бол иргэн ашиглаж байгаа. Тэд бүгд хуулиар хүлээсэн үүрэгтэй. Юу хийж болох юм. Юу хийж болохгүй юм. Ямар хариуцлага хүлээх юм гэсэн тодорхой зүйл бий.
Үүн дээр ИТХ нь хяналтаа тавихын тулд зайлшгүй хүлээн зөвшөөрөгдөхүйц, шинжлэх ухааны үндэстэй, хуулийн хүрээний арга зүйтэй байх хэрэгтэй. Тодорхой тогтсон шалгуур үзүүлэлтүүдийг мэдэх шаардлагатай. Мөн нөгөө талд ИТХ-ын хийсэн хяналт шалгалтын мөрөөр ямар нэгэн хариуцлага тооцогддоггүй. Хурал өөрөө хариуцлага тооцох, торгох, эрхийг нь цуцлах эрхгүй.
Тэтгэлэгт хөтөлбөрт ирсэн саналууд дээр энэ эрх үүргээсээ давсан зүйл бичиж ирүүлсэн тохиолдол хэд хэд гарсан.
- Энэ жил байгаль орчны хяналт, оролцооны чиглэлээр олон санал ирсэн юм байна?
- Энэ жил тэтгэлэгт 20 санаачилгын 20 хувь нь байгаль орчны чиглэлийнх байгаа.
Тэр дундаа байгаль орчны хяналтын чиглэлийн 5 санаачилга ирсэн байна. Тэгэхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс ямар арга хэмжээ авч байгаа вэ гэхээр ямар ч байсан эхний ээлжинд хүмүүсийн төслийг илүү нарийвчилж аргазүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Тэгэхгүй бол тухайн санал ирүүлсэн ИТХ-ууд жилийн турш байгаль орчны салбарт хэрэгжүүлэх бүх ажлаа багтаагаад биччихэж байна.
Гол нь бид 4 сая төгрөгөөр 3 сарын хугацаанд юу хийж чадах вэ гэдэг нь чухал. Чадамж, төсвөөс давсан ажил хийх гээд төлөвлөх нь үр дүнгүй. Тийм болохоор тэтгэлэг авахаар саналаа ирүүлж буй ИТХ-ууд үүнийг бодолцох хэрэгтэй.
- ИТХ-уудад дөрвөн сая төгрөгөөр ямар хэмжээний ажил хийх боломжтой вэ?
- ИТХ бол үйл ажиллагааны зардал байгатай байдаг. Тэгэхээр сумын түвшний ИТХ-д бол энэ тэтгэлэг бага мөнгө биш.
Наад зах нь сумын төв дээр ажлын хөлс бага гарна. Гадны зөвлөх авахгүй учраас бүгдийг нь үйл ажиллагаандаа зөв зарцуулж чадвал, тодорхой хэмжээнд сайн загвар, жишгүүдийг бий болгож болно. ИТХ үнэхээр юм хийе гэхээр тэр арга хэмжээнд зориулах мөнгө нь байдаггүй учраас л бодит энэ боломжийг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр олгож байгаа юм.
Бас нэг зүйлийг хэлэхэд энэ жил 100 гаруй санал ирүүлснээс 20 нь шалгарсан гэдэг бол тэр ялагдсан 80-ын ард буй ИТХ-ууд энэ 20-ыгоо юу хийх нь вэ гэдгийг хараад сууж байгаа.
Үнэхээр манай ИТХ-аас илүү юм хийж чадах нь уу. Тэр 80-ын хувьд 20 санал хэр амжилттай хэрэгжих нь вэ гэдгийг ажиглаж байгаа нь нэг талаас хяналт юм. Сайн жишиг болсон санал, санаачилгуудыг хөтөлбөр санаачлагчид нь ном болгоод, цахим сайтаараа түгээдэг. Тийм болохоор зөвхөн энэ 20-иор зогсохгүй бусад нь ч бас авч хэрэгжүүлж болно гэсэн үг.
Жишээ нь Булган аймгийн Бүрэгхангайд хийсэн аргазүй бусад аймаг, суманд ч хэрэгжүүлж болох шинэ аргазүй болох учиртай. Тэр талаасаа харвал энэхүү тэтгэлэг өргөн хүрээний ач холбогдолтой. | https://ikon.mn/n/10oz |
10p | Валютын ханшийн өсөлт-үндэсний үйлдвэрлэлийн боломж | Ж.Цогзолмаа | 11/06/2013 11:16:00 |
Валютын ханшийн өсөлт-үндэсний үйлдвэрлэлийн боломж
Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт энэ онд 42 хувиар буурчээ. Мөнгөний урсгал нь ийн татарсан жишээ зөвхөн Монгол бус гадаадын олон оронд хөвөрч байна.
Дэлхийн зах зээлийн “хөдөлгүүр” болсоор ирсэн Ази тивд гэхэд хөрөнгийн урсгал 21.3 хувиар багассан албан ёсны статистик дүн бий.
Гадаадаас орох валют багасчихаар хөгжиж буй улс орнуудад үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларч байгааг судалгааны байгууллагууд мэдээлэв.
Ингэхдээ ханшийн уналтыг давуу тал болгон хувиргасан жишээ ч байна. Тухайлбал, Япон улс иенийн ханшийг нам дор байлгаснаар “Хямд экспорт+үндэсний үйлдвэрлэл=өндөр ашиг орлого” гэсэн зарчмаар эдийн засгаа залуурдаж буй.
Монголд валютын ханш он гарснаас хойш 20 орчим хувиар чангарав. Экспорт нь ямагт импортоосоо хоцордог болохоор алдагдлаа хөрөнгө оруулалтаар нөхсөөр ирсэн уламжлал энэ удаа эвдэгдсэнд учир байна. Өөрөөр хэлбэл, валютын урсгалын дундуурыг хөрөнгө оруулалтаар дүүргэсээр ирсэн Монголд гаднаас орох мөнгөний урсгал багасчихаар үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларсан хэрэг. Үүний цаана ч бас давуу тал, боломжууд нуугдаж буйг гадаад улсуудын жишээ бидэнд харуулж байна. Учир нь төгрөгийн ханшийн сулрал яригдаж буй шигээ муу, хэцүү зүйл биш огт биш гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. Урд хөрш маань ганцхан өдөр л хилээ хаахад үнийн өсөлтөд боомилуулах гав гинжинд хүлүүлсэн Монголын эдийн засагт үйлдвэрлэлийн хувьсгал хийх гарц гэж тэд үүнийг тайлбарладаг.
Валютын нөөц хямрал дагуулах уу?
Манай улсын гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар 2.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь импортын таван сарын хэрэгцээ юм. 2009 оны хямралын үед 500 сая ам.доллараар хэмжигдэж байсан нөөцтэй харьцуулахад 5.4 дахин их үзүүлэлт энэ юм. Иймд хямралын тухай ярих нөхцөл байдал үүсээгүй хэмээн албаны эх сурвалж ярьж байна.
Тэгвэл валютын ханшийн өөрчлөлтийн хувьд тогтмол барих боломжгүй байдаг аж. Ялангуяа, манай улс шиг зах зээлийн хууль үйлчилж, хөрөнгийн урсгал чөлөөтэй байгаа өнөөгийн нөхцөлд ханшийг хэн нэгэн нь барих гэж оролдоход эдийн засгийг нураадаг онол, хуультай.
Иймд Монголбанкны үндсэн үүрэг нь төгрөгийн үнэ цэнийг хадгалах, төгрөгт итгэх иргэдийн итгэлийг хамгаалах явдал юм. Энэ чиглэлд Монголбанк, Засгийн газар хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгөөд байна. Өөрөөр хэлбэл, итгэлийг хамгаална гэдэг нь төгрөгийн ханшийг огцом савлуулахгүй аажмаар, зах зээлийн зарчмаар нь өөрчлөгдөх боломжийг олгохыг хэлж буй аж. Энэ ч үүргээ өнөөдөр Монголбанк сайн биелүүлж оны эхнээс хойш төгрөгийн бусад валюттай харьцах ханш 20 хувиар суларчихаад байхад иргэд төгрөгөөр бүх төлбөр тооцоогоо хийж, ам.доллар луу хошуурах хандлага буурсныг бид харж байна.
Дэлхийн улсуудын 71 хувьд уналт болжээ
Түүхэн цаг хугацаанд байнга үнэ цэнэтэй байсан алтны үнэ энэ он гарсаар 20 гаруй хувиар унасан. Алтны эрэлт хэрэгцээ багассанаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид шар металлаас илүү ам.долларт хөрөнгөө хөрвүүлж эхэлсэн юм. Ингэснээр дэлхийн бүх улсын 71 хувийнх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн “ногоон”-той харьцах ханш суларчээ. Мэдээж, тэдний дунд бид ч багтаж байгаа.
Угаас АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа нөхцөлд ам.долларын ханш дагаад чангарна. Энэ валютын ханшийг илэрхийлэгч DXY индекс гэхэд өнгөрсөн долдугаар сард 84.45 байсан бол одоо 79.19 болж 6.6 хувиар чангарсан нь ч төгрөгийн ханш сулрахад давхар нөлөөлжээ.
Валютын ханш өссөнөөр экспортлогчдод ашигтай. Эсрэгээрээ импортын бүтээгдэхүүний үнийг өсгөх нөлөөтэй. Импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөх боломжтой болохоос дотоодын бараа бүтээгдэхүүний үнэд нөлөө үзүүлдэггүй. Тухайлбал валютын ханш өсвөл дотоодын сүүний үнэ хэвэндээ байхад импортын сүүний үнэ валютын ханшаар үржигдээд өснө гэсэн үг юм. Энэ энгийн зарчмаар үндэсний үйлдвэрүүдэд зах зээлийн хүрээгээ тэлэх боломж гарч ирдэг байна.
Бидний өмнө байгаа сонголт бол үнэтэй импортын бараанаас татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Импортыг орлож чадах бүхий л бүтээгдэхүүн Монголд байгаа учраас хэрэглэгчдэд ч хохиролгүй. Үүний нэг тод жишээ нь бид хүнсээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ 100 хувь авах боломжтой болчихоод байна. Ингэхээр валютын ханшийн өсөлт Монголд боломж олгож байна.
| https://ikon.mn/n/10p |
10p0 | Таван одтой автомашин Монголд төрлөө | СУРТАЛЧИЛГАА | 05/25/2017 15:31:00 |
Автоланд Эс Си ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Түвшинбаяртай автодилерийн үйлчилгээний талаар ярилцлаа.
- Автоланд компани нь Автодилерийн үйлчилгээ үзүүлдэг Монголын авто арилжааны анхдагч мэргэжлийн байгууллага гэж ойлголоо. Тэгэхлээр Автодилерийн үйлчилгээ гэж яг ямар үйлчилгээг хэлж байна вэ? Энэ талаар тодруулж өгөөч?
- Дэлхий нийтээр автомашин, орон сууц, үнэт эдлэл зэрэг үнэ цэнэтэй хөрөнгө худалдан авахдаа тухайн хэрэглэгч аль болох өөрийн санхүү боломж шаардлагад нийцсэн нөхцөлөөр баталгаатай, чанартайг нь авахыг эрмэлзсээр ирсэн.
Энэхүү эрмэлзэл хандлага нь худалдаа арилжааг улам бүр төгөлдөр цогц, хариуцлагатай, хэмнэлттэй болгосоор байна.
Бидний мэддэг уламжлалт худалдаа бол нэг алхамтай, нэг шатлалтай байдаг.
Мөнгөө /үнийг нь/ төлнө, бараа үйлчилгээгээ авна, тэгээд тухайн арилжаа дуусна.
Гэтэл автомашины хувьд хямд өртөгтэй, богино хэрэглээтэй бүтээгдэхүүн биш учраас нэг удаагийн шинжтэй уламжлалт хэлбэрээр арилжихад учир дутагдалтай байдаг.
Ялангуяа хуучин машин худалдан авч байгаа хэрэглэгчдэд эрсдэл, хохирол их.
Манай орны хувьд автомашины арилжаа, хэрэглээний 90 хувийг /second hand/ хуучин машин эзэлж байна.
Энэ нь уг зах зээлд хариуцлагатай арилжааны олон улсын жишиг, туршлагыг нэвтрүүлэх шаардлага хугацаа нь нэгэнт болчихоод байгаагийн илрэл юм.
Тиймээс манай компани уг зах зээлд жишиг болохуйц автодилерийн үйлчилгээг нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.
Автодилерийн үйлчилгээг тодорхойлж хэлбэл хэрэглэгчийн худалдах, худалдан авах автомашины чанар байдалд нь бодит үнэлгээ өгч, албан ёсны баталгаа гарган улмаар тухайн хэрэглэгчийн санхүү, боломжид нийцсэн зээл санхүүгийн үйлчилгээтэй холбож өгөх эсвэл тухайн автомашины төлбөрт хэрэглэгчийн хуучин автомашиныг тооцуулах зэрэг техник оношилгоо, засвар үйлчилгээ, банк санхүү, маркетинг борлуулалтын нэгдмэл үйл ажиллагаа бүхий цогц үйлчилгээ юм
Манай компани Голомт банктай хамтран энэхүү үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлээд байна.
- Автодилерийн үйлчилгээгээр хэрэглэгчдэд өгч байгаа хамгийн гол давуу тал юу вэ?
- Хуучин автомашины хувьд кузов засвар, будаг замасканд бүтэн болон хэсэгчлэн орох, усанд унах, явах анги, мотор агрегатын үндсэн эд ангийг солих зэргээр засвар үйлчилгээ хийгдсэн эсэх нь чухал байдаг.
Хийгдсэн бол ямар түвшинд хийснийг худалдан авагч болон банк зээл олгогч байгууллага аль аль нь тодорхой сайн мэддэггүй.
Яг нарийндаа худалдаж байгаа иргэн ч тодорхой мэдээлэлгүй байдаг.
Энэ нь эцсийн дүндээ худалдан авагч талын амь нас эрүүл мэндийн эрсдэл, санхүүгийн хохирлыг нэмэгдүүлж байгаа юм.
Хэрвээ будагтай машин авчихсан бол эргүүлээд зарахад үнэ нь 2-3 дахин унадаг.
Иргэдийн хооронд хийгдсэн энэ мэт наймаа ихэвчлэн буух эзэн буцах хаяггүй байдаг.
Ямар нэгэн “НО” илрэхэд худалдан авагч тал л хохироод үлддэг.
Харин Автодилерийн үйлчилгээ бол энэ бүх эрсдэлээс таныг 100 хувь хамгаалж өгөхөөс гадна ямар ч “НО” илрэх боломжгүй юм.
Учир нь автодилерийн үйлчилгээ нь таны худалдан авах гэж байгаа эсвэл борлуулж байгаа машиныг бүрэн оношилж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж, баталгаа олгон, зах зээлийн бодит ханшаар хийгдэж байгаа арилжаа юм.
Бид автомашины үнэлгээг мөн “ОД”-оор тогтоосон
- Голомт банк “Автоланд” ХХК-ийн Автодилерийн үйлчилгээнд оролцогч нэг байгууллага юм байна. Өөр оролцогч байгууллагууд байгаа юу? Ямар байгууллагууд ямар үүрэгтэй оролцож байна вэ?
- Голомт банк нь Автоланд ХХК-ийн оношилсон дугаартай, дугааргүй автомашины үнэлгээг үндэслэн худалдагч, худалдан авагч талуудад санхүүгийн зуучлал үзүүлэн шаардлагатай зээл, төлбөр тооцоог гүйцэтгэх замаар хамтран ажиллаж байгаа манай түнш байгууллага юм.
Ийнхүү Автодилерийн үйлчилгээг дэмжин хамтран ажиллаж байгаагаараа Голомт банк нь санхүүгийн зуучлал, нийгмийн хариуцлагын цар хүрээгээ өргөжүүлж байгаа гэж бид ойлгож талархаж байгаа.
Мөн бид туршлагатай үйлчилгээгээрээ автомашин хэрэглэгч, жолооч нарын итгэл талархлыг олон жил хүлээж байгаа мэргэжлийн засвар үйлчилгээ үзүүлэгч Автофикс ХХК-тай хамтран ажиллаж байна.
Бид автомашин үйлдвэрлэгчдийн гэрээт борлуулагчид болон ченжүүд, хувь хүний зарж буй автомашинд мэргэжлийн үзлэг оношилгоо хийж “ОД”-той үнэлгээ өгч шаардлагатай бүх засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж баталгаа гаргаж борлуулдаг. Ялангуяа иргэдийн унаж байсан хуучин автомашиныг борлуулж өгөх үйлчилгээ нилээд эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ болж байгаа.
- Автодилерийн үйлчилгээтэй зэрэгцэн Trade-in үйлчилгээ гэж бас нэг үйлчилгээ яваад байна. Энэ хоёр үйлчилгээ ямар ялгаатай юм бэ?
- Энэ нь Автодилерийн үйлчилгээний салшгүй нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл өмнө хэлсэнчлэн, та унаж байгаа машинаа урьдчилгаа төлбөрт тооцуулаад шинээр машин авах боломжийг олгож байгаа үйлчилгээ юм.
Тухайлбал та унаж байгаа Pirus-20 машинаа зараад Harier авах хүсэлтэй байгаа гэж бодъё.
Энэ тохиолдолд таны Prius-20 машиныг манай компани оношлон, зах зээлийн бодит үнээр үнэлж аваад зөрүү төлбөрийг Голомт банкны зээлээр санхүүжүүлэх боломжийг олгоно.
Өөрөөр хэлбэл хэрэв таны машин 8 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэж үзвэл та үлдэгдэл 12 сая төгрөгөө Голомт банкнаас зээлээр авах боломжтой гэсэн үг юм.
Улмаар дараа нь хэн нэгэн таны урьдчилгаанд өгсөн Pirus-20-ыг мөн зээлээр авах боломжтой юм.
Энэхүү гурвалсан үйлчилгээг Trade-In үйлчилгээ гэж ойлгоно.
- Та сая “ОД”-той үнэлгээ гэж ярилаа. Одтой машины давуу тал юу вэ? Ямар ангилал ялгаатай байдаг вэ?
- Баталгаатай машиныг бусдад санал болгохын тулд оношилгоо хийж, үнэлгээ тогтоохдоо чанараар нь үнэлж “ОД” олгож ялгана.
Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр зочид буудлын чансааг одоор хэмждэг шиг бид автомашины үнэлгээг мөн “ОД”-оор тогтоосон юм.
Оношилгоо хийхдээ 4 үзүүлэлтээр хэмжиж Маш сайн, Сайн, Дунд, Хангалтгүй гэсэн 4 төрлийн “ОД”-оор үнэлнэ. Жишээ нь 5 одтой гэдэг нь Маш сайн, 4 одтой нь Сайн гэх мэт.
- Танайхаас заавал машин авахгүйгээр, унаж байгаа машинаа заруулж болох уу?
- Мэдээж болно. Та машин дээрээ зар наагаад явах, эсвэл зарын сайт дээр машины мэдээллээ байршуулаад, заавал аль нэг зах руу ахин дахин яваад байх шаардлагагүй.
Манайд бүх асуудлаа даатгаад санаа зовох зүйлгүйгээр машины борлуулж болно.
- Нэг үеэ бодвол Монголчууд маш олон брэндийн машин унадаг болж. Танайх машины маркинд ямар нэгэн хязгаарлалт, сонголт тавьсан уу?
- Одоогоор бид Prius, Harrier, Alphard, Land гэх зэрэг үнэ цэнээ бага алддаг, эдэлгээ чанараар Монголын зам, нөхцөлд шалгарсан, засвар авахдаа сайн, сэлбэг хэрэгсэл нь чанартай, олдоцтой байдаг 34 маркийн машиныг иргэдээс үнэлэн авч, худалдаалж байгаа.
Ойрын хугацаанд бид машины нэр төрлийн сонголтоо үе шаттайгаар нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
- Танайхаар үйлчлүүлэхэд шимтгэл авах уу? Үнэ хөлсний хувьд ямар байх вэ? Зээл хэр хурдан шийдэгдэж байна вэ?
- Үйлчилгээний төлбөрийн хувьд бид борлуулж буй автомашиндаа иж бүрэн оношилгоо хийж, зохих засвар үйлчилгээг үзүүлэн, мотор кропны хэвийн үйл ажиллагаанд 1 жилийн хугацаанд 100 хувийн баталгаа өгдөг.
Энэхүү баталгаат үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах зардал болон борлуулалт маркетингийн зардал, граж агуулахын зардал зэргийг тухайн машины борлуулалтын дүнгээс 1,9 хувийн шимтгэл авах замаар бүрдүүлж байна.
Энэ нь санхүүгийн агуулгаараа нэг талаас иргэд гар дээрээс хар захаас машин авах зарахад хар яриагаар “миалах, миалуулах” гэж ярьдаг тэр үнийн зөрүүний тодорхой хувийг тухайн машины ирээдүйн баталгаат байдалд нь зориулж буй шилжүүлэг гэж ойлгож болно.
Зээл шийдвэрлэлтийн хувьд Голомт банк нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Автомашины зээлийн төвлөрсөн нэгж байгуулан ажиллаж байна.
Хэрэв та тогтмол орлоготой бол 2 цаг, бизнесийн орлоготой бол 4 цагийн дотор таны зээлийг судалж шуурхай олгож байна.
Ингэснээр та 200 сая төгрөг хүртэл зээлийг 48 сарын хугацаанд 1,85 хувийн хүүтэйгээр авах боломжтой юм.
Ихэнх банкууд 2 түүнээс дээш хувийн хүүтэй зээл олгож байгаа гэхээр энэ нь иргэдэд томоохон давуу тал болж байна.
- Автодилерийн үйлчилгээг авахын тулд та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?
- Хэрвээ та машинаа зарж борлуулах эсвэл худалдан авах хүсэлтэй байгаа бол 76787878 гэсэн дугаараар бидэнтэй холбогдож болно.
Мөн борлуулах автомашины жагсаалтыг харах, зарах машины мэдээллээ цахимаар бидэнд илгээх зэрэг үйлчилгээг www.autoland.mn хаяг, [email protected] цахим шуудан болон autoland нэртэй ухаалаг утасны аппликэйшнээс авч бидэнд хандаарай. Хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.
-Ярилцсанд баярлалаа.
| https://ikon.mn/n/10p0 |
10p1 | Б.Ганзориг: Автомашины үнийг импортлогчид хиймлээр өсгөөгүй | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/25/2017 15:35:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Энэ оны 05 дугаар сарын 22-нд Приус машин шатсан талаар болон эко автомашины татвар нэмсэн асуудлаар эко автомашин импортлогчид, автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ.
Приус автомашины үнэ хоёроос гурван сая төгрөгөөр нэмэгдсэн
Тээвэр зуучийн нэгдсэн холбооны захирал Б.Ганзориг "Үнийн хөөрөгдлийн талаар янз бүрийн яриа яригдаад байна.
Өнөөдрийн байдлаар шинэ хууль мөрдөгдөөд эхэлчихсэн болохоор яах ч аргагүй эко автомашин нэмэгдсэн өртөгөөр борлогдож байгаа.
Хэрвээ төр засгаас бидний шийдвэрийг харгалзан үзэж автомашинд хуучин татварыг ногдуулсан тохиолдолд Приус автомашинууд 05 дугаар сарын нэгнээс өмнө ямар үнэтэй байсан тухайн үнээрээ борлогдоно.
Түүнээс автомашины үнийг импортлогчид хиймлээр өсгөөгүй.
Нэг саяас сая хоёр зуун мянган төгрөгний татвар төлдөг байсан автомашин 3,500,000 төгрөгний гаалийн татвар төлж байгаа.
Ийм учраас Приус автомашины үнэ хоёроос гурван сая төгрөгөөр нэмэгдсэн.
Япон улсаас 05 дугаар сарын 01-нээс хойш орж ирсэн онцгой албан татвар өндөр төлөхөөр он залуу Приус машинуудыг чингэлгээ суллаад ГЕГ-ын талбайд хураасан.
Төр засаг нааштай хариу өгвөл хуучин татвараа төлөөд авбал иргэд хохирохгүй" гэлээ.
Бид засгаас гарах шийдвэрийг нааштай байна гэж итгэж байгаа
Гэрэл зургийг mpa.mn
Эко автомашин импортлогчдын холбооны гишүүн Б.Ганзориг "Тавдугаар сарын 22-нд болсон Приус машин шатсан хэрэгт эко автомашин импортлогчдын холбооноос оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэ асуудлыг ямар нэгэн байдлаар улс төржүүлмээргүй байна.
Эко машин импортлогчдын холбоо болон манай холбоо бүх асуудалд мэргэжлийн байдлаар хандаж байгаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд Улаанбаатар Төмөр Зам болон төрийн байгууллагууд, Гаалийн Ерөнхий Газар зэрэг газрууд бидний нөхцөл байдлыг ойлгоод чингэлэгийн түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн.
Бид засгаас гарах шийдвэрийг нааштай байна гэж итгээд хүлээлтийн байдалтай байгаа" гэв. | https://ikon.mn/n/10p1 |
10p2 | “Эрдэнэс Тавантолгой”-н тээвэрлэгчид замбараагүй байдал үүсгэж эхэллээ | ikon.mn | 05/25/2017 15:10:00 |
Дэлхийн хамгийн урт түгжрэл Монголын талд үүсдэг хэмээн гадны хэвлэлд “алдаршсан” цаг саяхан. Харин энэ байдал дахин давтагдаж, нүүрс тээвэрлэгчид түгжирч эхэлжээ. Гэхдээ өөрсдийн буруугаас болж, зохиомол түгжрэл үүсгэж, Гашуунсухайт хүрэх машины очер 30-40 км үргэлжилж байна.
Зам тээврийн яамнаас хэдхэн сарын өмнө Гашуунсухайт хүрэх замд түгжрэл үүсэхээ больсон гэх мэдээг дуулгаж байв. Харин өнөөдөр энэ чихэнд чимэгтэй мэдээ цаасан дээр үлджээ. Учир нь нүүрс тээвэрлэгч компаниуд том толгойлж, тээвэрлэгчид нь шороон замаар давхилдаж эхэлжээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллахдаа шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон. Үүний дараа говийн бүсэд нүүрс тээврийг зөвхөн хатуу хучилттай авто замаар гүйцэтгэж байх тухай Зам, тээврийн сайдын тушаал 2015 оны 3-р сард гарсан байдаг. Сайд дарга нарын үүрэг чиглэл хэрэгжиж, нэг хэсэгтээ Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээвэр зөвхөн хатуу хучилттай авто замаар хийгдэж байв. Харин одоо нүүрс тээвэрлэлт эргээд зах замбараагүй байдалдаа хүрчээ.
Нүүрс тээвэрлэгч зарим компаниуд үндсэн замын хажуугаар хэдэн арван салаа шороон зам үүсгэж, дур зоргоороо аашлах болжээ. Энэ нь говийн байгаль орчныг доройтуулаад зогсохгүй иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тээвэрлэгчид ойролцоогоор 10 гаруй км газарт дур мэдэн шороон зам үүсгэсэн байна.
Дур мэдэн үүсгэсэн олон салаа шороон замаасаа Цагаан хад, Гашуунсухайтын боомтын орчмын үндсэн зам руу нийлэхдээ эмх замбараагүйгээр дайрч, түгжрэл үүсгээд зогсохгүй осол аваар ч гаргаж байна. 30-40 км үргэлжилсэн очероос үүдэж, жолооч нар кабиндаа 3-4 хонох нь хэвийн үзэгдэл болжээ. Үүнтэй холбоотойгоор орчны бохирдол, архидалт, хар тамхи, биеэ үнэлэлт зэрэг сөрөг үзэгдлүүд газар авсан, мөн говийн эмзэг хөрс талхлагдаж, түйрэн гээч зүйл нүүрлээд байгаа талаар нутгийн иргэд гомдоллож байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хууль бусаар олон салаа шороон зам үүсгэн тээвэрлэж байгаа машинууд нь төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсийг зөөдөг Винсвэй, Чалко болон орон нутгийн “жижиг” Тавантолгой компаниудынх аж. Байдал энэ хэрээр даамжирвал асуудал хяналтаас гарах шинжтэй байгааг ч нутгийнхан хэлж байна.
Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 6,500 орчим хүнд даацын машин нүүрс тээвэрт явж буй. Энд албан ёсны зөвшөөрөлгүй тээвэрлэгчид ч багагүй хувийг эзэлдэг байна. Харин тээврийн бүтээмж, боомтын хүчин чадал, зохион байгуулалт, эмх цэгцийг сайжруулбал цөөн машинаар үр дүнтэй, цэгцтэй экспорт хийх бүрэн боломжтой.
Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Гашуунсухайтын зам, боомтын нөхцөл байдалтай танилцаад, энэ урт очер, газар дээрх тамаас ялгаагүй болсон нөхцөл байдлыг даруй засч шийдвэрлэх үүргийг өгсөн байдаг. Үүний дагуу автомашинуудыг хоногийн нэгдсэн графикт оруулах зэрэг тодорхой алхмууд хийгдсэн ч өнөөдөр байдал эргээд маш ноцтой түвшинд иржээ.
Ер нь Тавантолгойн бүсээс түүхий нүүрс зөөдөг замбараагаа алдсан ченж компаниуд, Цагаан хадны ачиж буулгах цэг, Гашуунсухайтын боомтын хүчин чадал, зохион байгуулалтын асуудлыг төрөөс яаралтай цэгцлэхгүй бол амьд хүн, мал байтугай чөтгөр ч тогтохын аргагүй аймшигтай дүр зураг Гашуунсухайт орчимд бий болжээ. Төмөр замын дэд бүтэц байхгүй, Гашуунсухайтын боомтын хүчин чадал муу, 24 цагаар ажилладаггүй, шалган нэвтрүүлэх цэгүүд дээр асар их түгжрэл үүсдэг зэрэг асуудлаас үүдсэн бэрхшээлүүд байгаль орчин хон хөнөөл учруулж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна.
Цаашлаад экспортын төмөр замаа барьж, боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэхгүй бол төрийн хууль уланд гишгэгдсээр удаж байна. Монгол Улсын экспортын орлогын том хувийг нүүрсний экспорт бүрдүүлдэг. Гэтэл экспортын гол гарц Гашуунсухайтын замын нөхцөл байдал ийм байгаа үед экспорт яаж хэвийн явагдаж, яаж орлого ашиг ирэх вэ гэдэг асуудал тавигдаж байна.
Б.Болд | https://ikon.mn/n/10p2 |
10p3 | Дональд Трампыг тэргүүн хатагтай пиццагаар биш, потицагаар хооллодог гэжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/25/2017 15:20:00 |
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анхны гадаад айлчлалынхаа үеэр Ватиканд зочилж, католик шашны тэргүүн Пап ламтай уулзсан юм.
Энэ үеэр Пап лам тэргүүн хатагтайгаас санаанд оромгүй асуулт асууж, хариулт авсан нь хэвлэлийнхний анхаарлыг татаж буруу мэдээлэл тархахад хүргэсэн байна. Тэргүүн хатагтайтай гар барихдаа Пап лам ерөнхийлөгчийг заагаад “та түүнийг юугаар хооллодог вэ? потицагаар уу?” гэж хошигнон асуужээ. Уг асуултад тулгамдсан Меланиа “пицца?” гэж эргүүлэн лавласнаа “потица” гэж дахин хэлсний дараа асуултыг ойлгож “тиймээ” хэмээн инээмсэглэн хариулжээ.
Pope Francis meets First Lady Melania Trump at the Vatican, blesses rosary. https://t.co/kgnKxk2YQr pic.twitter.com/abyUhApfmw
— ABC News (@ABC) May 24, 2017
Гэтэл тэдний яриаг буруу сонссон хэвлэлийнхэн тэргүүн хатагтай Дональд Трампыг пиццагаар хооллодог гэсэн мэдээлэл тараасан юм.
Потица нь Меланиагийн төрөлх нутаг Словенийн үндэсний хоол болох бялуу юм байна. Пап лам уг амттанд их дуртай бөгөөд Словени хүнтэй уулзах бүртээ энэ тухай ярьдаг болохыг Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Потицаг словеничууд улаан өндөгний болон зул сарын баяраар хэрэглэдэг уламжлалтай. Дотроо 40 орчим төрлийн амтлагч бүхий хувилбаруудтай гэнэ. Пап лам, Меланиа Трамп нарын яриа санамсаргүй пиццаны сурталчилгаа болж хувирсан нь ийм учиртай юм байна.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/10p3 |
10p4 | Хүүхдийн зуслангуудад шалгалт хийж, шаардлага хангасанд нь зөвшөөрөл олгоно | ikon.mn | 05/25/2017 15:29:00 |
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 5-наас 8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна.
Нийт 27 зуслан хамрагдах аж. Хяналт шалгалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 3 ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна.
Мөн 6 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа танилцуулах, эрхийн бичиг борлуулах ажлыг зохион байгуулна.
Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 16 мянга 540 хүүхэд амарчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10p4 |
10p5 | "БНЧУ-ын визийн мэдүүлэг хүлээн авах төвийг ойрын хугацаанд Улаанбаатарт нээх бэлтгэл ажил хийгдэж байна" | ikon.mn | 05/25/2017 16:01:00 |
Гадаад харилцааны сайд Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Чехийн ГХЯ-д хоорондын анхны консулын зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Мартин Смолекийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны иргэд хоорондын харилцаа, түүний дотор визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Сайд Ц.Мөнх-Оргил БНЧУ-д виз мэдүүлэхэд багагүй хүндрэл гардаг тухай дурдаж, виз мэдүүлэх ажиллагааг хялбаршуулах, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөхөд чехийн талаас анхаарч ажиллахыг хүсэв.
Дэд сайд М.Смолек визийн мэдүүлэг хүлээн авах төвийг ойрын хугацаанд Улаанбаатарт нээх бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв нээгдсэнээр виз олголтын асуудалд тодорхой ахиц гарахыг мэдэгдэв.
Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, чингэхдээ хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар сайд нар уулзалтын үеэр санал солилцсон байна.
Мөн “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирсонтой холбогдуулан хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах бэлтгэлийг хангахаа талууд илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/10p5 |
10p6 | Зайсангийн амны 2.05 км авто замыг шинэчилж дугуйн зогсоол, үйлчилгээний цэг бүхий цогцолбор барина | www.ulaanbaatar.mn | 05/25/2017 16:14:00 |
Нийслэлчүүдийн хувьд Богд хан ууланд амралтын өдрөөр явган аялж зугаалах нь элбэг. Зайсан-Баруун ширээтийн аяллын чиглэлд аялагч олон тул Зайсангийн аманд автомашины бөөгнөрөл үүсгэдэг.
Сүүлийн үеийн судалгаагаар энэ чиглэлд амралтын өдөр 300-400 автомашин бүхий 4-5 мянган иргэн явган аялахаар ирдэг гэсэн тоо байна. Энэ үед авто зогсоол хүрэлцдэггүйгээс түгжрэл үүсэх зэргээр иргэдээс ихээхэн гомдол санал гарах болжээ.
Мөн 1976 онд ашиглалтад орсноос хойш засвар шинэчлэл хийгдээгүй учир эвдрэл гэмтэл ихтэй. Түүнчлэн гал түймэр, осол болсон үед шуурхай албаны машин саадгүй явах нөхцөл боломж бараг үгүй болдог байна. Ийм учраас Засгийн газрын хуралдаанаас иргэдийн ая тухтай зорчих авто зам, авто зогсоолын ажлыг шууд гэрээ байгуулах замаар чанарын өндөр түвшинд шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг.
Нийслэлийн иргэд, гадаадын жуулчдыг дархан цаазат Богдхан ууланд зөв зохистой аялах орчныг бүрдүүлэх, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай албаны машин саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлж, орчны тохижилтыг сайжруулах зорилгоор энэхүү 2.05 км авто замын шинэчлэлтийн ажлыг шууд гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна.
Богд ууланд аялагчдад тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг мөрдөн байгальд орчинд ээлтэй, тав тухтай аялах, амрах орчныг бүрдүүлэх, цогцолбор барих ажлын хүрээнд 3 га газарт 264 автомашины зогсоол, мөн дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, үйлчилгээний цэг, иж бүрэн гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажил, 2.05 км авто замыг шинэчлэх ажил хийгдэх юм байна.
Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалттай газар авто зогсоолын цогцолбор барих тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас Богд хан уул, Горхи-Тэрэлжийн байгалын цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг хангасан цогцолбор барих болон онцгой байдал, түргэн тусламж, цагдаа зэрэг шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх автозамын асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
Мөн цогцолбор болон автозамын барилгын ажлыг Үндэсний их баяр наадмын өмнө гүйцэтгэж дуусгах талаар холбогдох арга хэмжээ авахыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нарт даалгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. | https://ikon.mn/n/10p6 |
10p7 | "Ахмад настан, хүүхдүүдэд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо" | ikon.mn | 05/25/2017 16:50:00 |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаныхан Баянгол дүүрэгт ашиглалтад оруулахад бэлэн болсон Ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэгт очив.
Хотын дарга С.Батболд “Уг эмнэлгийг ойрын хугацаанд улсын комисс ажиллуулаад ашиглалтад хүлээж авна. Баянгол дүүрэг, нийслэл хамтарсан хөрөнгө оруулалт хийж, жишиг болохуйц эмнэлгийн барилгыг ийнхүү бэлэн болгоод байна.
Би бүрэн эрхийнхээ хугацаанд Улаанбаатар хотод 2-3 хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулна гэсэн зорилт дэвшүүлсэн.
Зорилт, хөтөлбөрийнхөө хүрээнд хийж буй хамгийн эхний эмнэлэг Баянгол дүүрэгт бий боллоо.
Орчин үеийн стандарт хангасан ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэг хоёр цуг байгаа нь эмнэлгийн ачааллыг зохицуулахад менежментийн зөв алхам болсон.
Яагаад гэвэл ханиад томуу ихээр дэгддэг улиралд хүүхдийн ор хүрэлцдэггүй.
Энэ үеэр хүүхдийн орныхоо тоог нэмэгдүүлж, харин хүүхдийн өвчлөл буурсан үед ахмадуудынхаа орыг нэмэгдүүлэх гэх мэт менежмент хийгээд ажиллах бүрэн боломжтой.
Ахмад настан, хүүхдүүдэд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо” гэв.
Тус эмнэлэг нь хүүхдийн 60, ахмадууд хэвтэн эмчлүүлэх 60 орны хүчин чадалтайгаас гадна орчин үеийн, стандартын шаардлага хангасан шинэ тоног төхөөрөмж бүхий барилгын тохижилтоос бүрджээ.
Уг эмнэлэгт дүүрэг, хороо харгалзахгүйгээр нийслэлийн ахмадууд болон хүүхэд багачууд үйлчлүүлэх боломжтой юм.
Дэлхийн эрүүл мэндийн стандартаар 1,000 хүүхэд тутамд 4 ор оногдох ёстой.
Энэ утгаар нь авч үзвэл Баянгол дүүрэгт 300 гаруй ортой хүүхдийн эмнэлэг шаарлагатай аж.
Ийнхүү Ахмад настан, хүүхдийн эмнэлэг нь ашиглалтад орсноор Баянгол дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний стандарт хангасан дүүрэг болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| https://ikon.mn/n/10p7 |
10p8 | ОУВС-гийн эхний ээлжийн санхүүжилт 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирлээ | ikon.mn | 05/25/2017 16:33:00 |
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017.05.24-нд хуралдаж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирлээ.
Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Эх сурвалж: Монголбанк | https://ikon.mn/n/10p8 |
10p9 | "Гурван хүүхэд хулгайлсан гэх эмэгтэйг саатуулан шалгаж байна" | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/25/2017 17:30:00 |
Гурван охин хулгайлсан Хятад эмэгтэй Тэди төвөөс баригдлаа гэх мэдээлэл, сэрэмжлүүлэг олон нийтийн цахим сүлжээнд гараад байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тодруулахад "Гурван хүүхэд хулгайлсан гэх мэдээллийн дагуу холбогдох эмэгтэйг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж байна.
Тухайн эмэгтэйг хүүхэд хулгайлсан уу, мөн аль улсын иргэн болохыг тогтоохоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар ажиллаж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн энэ талаар тодорхой мэдээлэл хүргэх болно. | https://ikon.mn/n/10p9 |
10pa | Пентагон, Боинг хоёр “Сансрын онгоц” бүтээж эхэлжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/25/2017 17:50:00 |
Пентагоны судалгаа, шинжилгээний DARPA (Defence Advanced Research Projects Agency) байгууллага Боинг компанитай хамтран хэрэгжүүлж байгаа ирээдүйн сансрын онгоц бүтээх төслөө үргэлжүүлэхээр болсноо өчигдөр зарлажээ.
Experimental Spaceplane (XS-1) хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд нисгэгчгүй, автомат жолоодлоготой, олон дахин ашиглагдах уг онгоцыг хэрэглэж эхлэх юм байна. 2020 оноос өмнө тэд 10 хоногийн дотор 10 удаа сансарт нисгэж турших зорилт тавьжээ.
Онгоц, пуужингийн холимог гэмээр энэ хөлөг одоогийн пуужингуудуудаас ялгаатай нь шингэн хүчилтөрөгч, шингэн устөрөгчөөр ажилладаг Aerojet Rocketdyne AR-22 хөдөлгүүртэй байх гэнэ.
Ердийн зорчигч тээврийн онгоц шиг хэмжээтэй сансрын онгоц нь хөөрөхдөө пуужин шиг эгц дээш хөөрч, газардахдаа онгоц шиг гүйлтийн зам дээр буух юм. Ингэж газардсаныхаа дараа хэдхэн цагийн дотор эргээд сансарт нисэх чадвартай байх гэнэ. Нэг хөөрөлтөөрөө 1,300 орчим килограм жинтэй хиймэл дагуулыг нам орбитод хүргэж чадна. Ингэснээр сансарт хөөрөх зардал 10 дахин буурч, $5 сая болох тухай DARPA мэдээлжээ.
Эх сурвалж: DARPA, Boeing | https://ikon.mn/n/10pa |
10pb | ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно | Г.Мөрөн, iKon.mn | 05/26/2017 08:00:00 |
Гэрэл зургийг Б.Баяр
Төрийн ордонд
09:30 цагт Малчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулна.
Монголын Хөрөнгийн биржид
09:45 цагт Монголын Хөрөнгийн биржийн 5,482 дахь арилжаа эхлэх бөгөөд энэхүү түүхэн ойд зориулсан арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, хатагтай С.Даваасүрэн хүндэтгэн нээж, цан цохих ёслол болно.
НМХГ-ын хурлын танхимд
10:00 цагт Хүүхдийн баяртай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
Монголбанканд
10:00 цагт Сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.
Д.Сүхбаатарын талбайд
11:00 цагт Боловсролын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Ээлжит бус их эеийг зохион байгуулах Ажлын хэсгээс үндэсний бөхийн ээлжит бус их хурлыг хуралдуулах талаар мэдээлэл хийнэ.
Нийслэлийн Иргэний танхимд
15:00 цагт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулж буй “Гадаадын жуулчдын хөтөч бэлтгэх” үнэ төлбөргүй сургалт эхэлнэ. | https://ikon.mn/n/10pb |
10pc | Колумбаас Монголд суугаа Элчин сайд Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тухай захидлаа СЕХ-ны даргад өглөө | ikon.mn | 05/25/2017 18:01:00 |
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Бүгд Найрамдах Колумб Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Тито Саул Пинилла Пиниллаг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр /2017-5-25/ хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд улс орныхоо нөхцөл, байдал, сонгуулийн байгууллагын талаар товч танилцууллаа.
Колумб улс сонгуулийн үйл ажиллагаагаа автоматжуулах чиглэл рүү явж байгаа бөгөөд түүнийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэн ашиглаж буй Монгол Улсын туршлагыг үнэлж байгаагаа тэрээр илэрхийлэхийн сацуу энэ талын туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай Колумбын Үндэсний Сонгуулийн Зөвлөлийн хүсэлтийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад уламжиллаа.
Уулзалтын үеэр ноён Элчин сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хүсэлт бүхий захидлаа Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад гардууллаа.
Захидалд,
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь байгуулагдсан цагаасаа эхлэн ардчилсан сонгуулийн чанарыг дээшлүүлэхээр ажиллаж улмаар өнгөрсөн хугацаанд шударга, нээлттэй сонгуулийг зохион байгуулж буй туршлага менежментээрээ танигдсаныг Колумб улсын Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийлжээ.
Мөн ирэх оны 4 дүгээр сард болох Колумбын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах урилгыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад уламжиллаа.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн энэ урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Колумбын сонгуулийн байгууллагын ажиглагчдыг хүлээн авахад таатай байх болно гэлээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
| https://ikon.mn/n/10pc |
10pd | Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурийг хуулийн байгууллага шалгах уу? | Р.Саруул | 05/26/2017 08:24:00 |
-Тус аймгаас 2012-2016 онд найман тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал илэрчээ-
Орон нутгийн удирдлагууд өнгөрсөн жилүүдэд төсвийн мөнгийг үргүй зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, олон ч дарга аавынд морилж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Засгийн азрын хэрэг эрхлэх газраас Сүхбаатар аймгийн санхүүгийн тайланд шалгалт хийхэд найман тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрч хэн нь хариуцлага үүрэх вэ гэсэн нөхцөл байдал бий болжээ.
Тодруулбал, 2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна.
Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ.
Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна. Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус" компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн" компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ.
Мөн Засаг даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлжээ. Хамгийн хачирхалтай нь тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын албанаас 2012-2016 онд хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчил, дутагдал илрээгүй байгаа нь анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч өнгөрсөн хугацаанд тус аймгийн удирдлагууд нэлээд хөрөнгө мөнгөтэй дарга нарын тэргүүн эгнээнд бичигдэж байсан юм.
Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн онд АТГ-аас төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй зарлаж, аймгуудын Засаг дарга нарын хөрөнгийг ил болгож байсан билээ. Энэхүү мэдүүлэгт олны нүдийг орой дээр нь гаргасан хүн бол яах аргагүй Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь.
53 сая төгрөгөөр айргийн тавд жагсаж, энэ их хөрөнгийг хаанаас олдог вэ гэсэн асуулт ч гарч байсан. Түүнчлэн тэрбээр , 2013 онд АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2,872,105,000 /хоёр тэрбум найман зуун далан хоёр сая нэг зуун таван мянга/ төгрөгтэй хэмээн олны нүдийг бас л орой дээр нь гаргаж байсан. Тиймээс л түүнийг “Аймгаасаа баян засаг ноён”-ы жагсаалтын тэргүүнд хэвлэлүүд онцлон мэдээлж байсан билээ. Эндээс түүний энэ их хэмжээлшгүй хөрөнгө хаанаас бий болов гэсэн асуулт гарч ирж байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд шалгалт хийсэн Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын алба, гүйцэтгэлийн аудитынхан яагаад дээрх найман тэрбум гаруй төгрөгийн зөрчлийг илрүүлээгүй вэ гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч одоогоор найман тус аймгийн санхүүгээс найман тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрлээ. Энэ бүхнийг нарийвчлан шалгах эцсийн байгууллага нь хууль хяналтынхан. Тиймээс төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж их хэмжээний мөнгөн дүнгийн зөрчил гаргасан хөрөнгөлөг эрхмүүдэд хуулийнхан ямар хариуцлага хүлээлгэх бол гэдэг нь анхаарал татаж байна.
| https://ikon.mn/n/10pd |
10pe | Хоцрогдсон баярын “амтгүй цэс”-ээ больчихооч | Л.Ганчимэг | 05/26/2017 08:34:00 |
Хүний амьдралын бүхэл бүтэн хоёр үеийн туршид огт өөрчлөгддөггүй дадал зуршил гэж бас байх юм. Энэ нь дэвшилттэй сайн зүйл бол яая гэхэв. Гэтэл ямар ч үр ашиггүй, хоцрогдсон зүйлийг бусад хүүхэд ч гэсэн ингэдэг учраас хийж байгаа нь утгагүй.
Хонхны баярыг их, дээд сургууль болон ерөнхий боловсролын дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүд эрдмийн баяр гэдэг утгаар нь хөнгөхөн тэмдэглэх нь зөв гэж дийлэнх эцэг, эхчүүд үздэг юм билээ. Харин энэ арга хэмжээ мөнөөх баярлуулахыг хүсээд байгаа хүүхдүүддээ ямар сэтгэгдэл үлдээдэг бол. Хонхны баярын хөтөлбөр бүх сургуульд ижилхэн.
Хонхны баярын өглөө сургуулийн үүдэнд нэгдсэн журмаар нээлт хийж, захирал болоод уригдсан албаны хүмүүс үг хэлээд сурлага, урлаг, спортоороо тэргүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулдаг. Дараа нь нээлттэй хичээлд орно. Ингээд аав ээж, найзууд, багштайгаа, ангиараа гээд хэд хэдэн зураг татуулах нь энэ өдрийн гол үйл явдал гэлтэй.
Өглөөнөөс үд хүртэл иймэрхүү маягаар бужигнаж байгаад баярын цайллагадаа орохын тулд Зайсан толгой, Д.Сүхбаатарын талбай, Гандан гэдэг чиглэлээр замын түгжрэл үүсгэн сүр дуулиантай зорчино. Олон сургууль нэгэн зэрэг хонхны баяр хийж байвал төдий чинээ замын хөдөлгөөн түгжрэх нь ойлгомжтой. Уг нь хүүхдүүд Зайсан толгой, Д.Сүхбаатарын талбайн хаана юу байдгийг андахгүй мэднэ. Гандангаар ч жилдээ 1-2 удаа орчихдог.
Гэтэл хонхны баяраар заавал ийм чиглэлээр зорчихын хэрэг юун. Энэхүү маршрутаар ангиараа автобусанд сууж зорчоод, хамтдаа зоог барьснаа хожим хойно нь хонхны баярын дурсамжтай үйл явдлаар нэрлэдэг нэг ч төгсөгч байхгүй. Нэг ч шинэ зүйл байхгүй, ямар ч өөр мэдрэмж төрөөгүй зүйлийг хэн дурсах вэ дээ.
“Би хонхны баяраараа автобусанд сууж Зайсан толгой орж зургаа авхуулсан. Тэгээд Д.Сүхбаатарын талбай, дараа нь Гандангаар орж хийморио сэргээж билээ” гээд хэн нэг нь дурсаж суувал хүүхэд нохойн доог болохоос биш “Энэ хүн хонхны баяраа дурсамж дүүрэн тэмдэглэсэн юм байна шүү дээ” гэдэг сэтгэгдэл огтхон ч төрөхгүй. Хонхны баярыг хоцрогдсон аргаар “амтгүй цэс”-ээр хачирлан тэмдэглэдэг учраас тэр.
Тэгээд ямар ч шинэ орц үгүй атал зарцуулах мөнгө нь жилээс жилд өсөж хүүхэд, эцэг эхийг зөрчилдүүлдэг. Боломжтой айлын хүүхдүүдэд бол өнгө мөнгөө гайхуулах сайхан далим шалтаг. Бололцоогүй айлын хүүхдэд нүүрээ хийх ч газар олдохгүй гутамшигт өдөр болж хувирчээ, хонхны баяр. Саяхан “Их засаг” их сургуулийн харьяа лицейн төгсөгчид өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машины цуваа үүсгэсэн. Энэ нь олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн үйл явдал болсон гэхээсээ илүүтэй “баян, ядуугийн ялгааг харууллаа” гэдэг дургүйцлийг нийгэмд төрүүлэв.
Тэд үүнээс өөрөөр чухам яаж хонхны баяраа тэмдэглэж ямар дурсамжтай үлдсэнийг мэдэхгүй. Гэхдээ ерөнхий хөтөлбөр нь бусадтайгаа ижилхэн, магадгүй хувцас хунар, гоёл чимэглэлдээ чамлахааргүй хэдэн төгрөг зарцуулсан болов уу. Хонхны баяраар далимдуулан цуглуулсан фондын мөнгө ихэвчлэн анги засвар, багшийн бэлэг, ууж идэхэд л зарцуулагддаг. Дээрээс нь хувцас хунар, гоёл чимэглэл авна. Бусдын дор орохгүй гэсэндээ цаг зав гаргаж, мөнгө төгрөгөө зарцуулан байж авсан хувцас гоёлоо хэр удаан өмсөж зүүдэг бол.
Зарим охидын гоёл ганцхан удаа буюу хонхны баярын үдэшлэгт өмсөөд л шүүгээний буланд мартагдаж орхидог нь нууц биш. Хайран мөнгө, хайран цаг хугацаа. Бүтэн жил ярьж, хүсэж мөрөөдөж байж тэмдэглэсэн хонхны баяр нь нэг иймэрхүү. Хүн болгон ухаалаг утастай, түүгээрээ хүссэн үедээ ямар ч зураг дараад угаалгадаг болсон өнөө цагт ангиараа болон найз нөхөдтэйгөө зураг авхуулахын тулд хэт өндөр зардал гарган бүхэл бүтэн өдрийг зарцуулахын хэрэг юун.
Аав ээж, ах дүү нартайгаа гээд гэр бүлийн зургийн тухайд Цагаан сар, наадам зэрэг монголчуудын хувьд нэг гэр бүл байтугай ураг төрлөөрөө цуглардаг баяр олон. Харин хонхны баяраараа нийгэмд тустай сайн үйлсийн аян, эсвэл юу сурсан мэдсэнээ жинхэнэ утгаар нь тайлагнасан шиг тайлагнаж, ёстой “бут аваад” өгдөг болбол ямар вэ.
| https://ikon.mn/n/10pe |
10pf | Трамп ба Европчуудын тулаан үргэлжлэв | Р.Төмөр, ikon.mn | 05/26/2017 08:39:00 |
Бельгийн нийслэл Брюссель хотод NATO-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг тойрсон дуулиан тасрахгүй байна.
“Нэгдүгээрт Америк” гэсэн аминчхан бодлогоор Европын түншүүдээсээ зай бариад байгаа Трамп өчигдөр Европын Холбооны удирдагч нартай уулзахдаа Герман улсыг онцлон ширүүн дайралт хийсэн тухай Германы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр Америктай тэнцвэргүй худалдаа хийж байгаа Германыг “муу, маш муу” улс гэж цоллосноос гадна АНУ-д Герман автомашин худалдаж авахыг зогсооно гэж сүрдүүлсэн байна. Трамп бас Мексикт үйлдвэрлэсэн BMW компанийн машинуудыг Америкт нэвтрэхэд 35 хувийн импортын татвар ноогдуулна гэж айлгаад үйлдвэрээ АНУ-д шилжүүлэхийг шаарджээ.
Европын удирдагч нар Дональд Трампыг АНУ-Европын Холбооны худалдааны бодлогын талаар муу мэдлэг, мэдээлэлтэй байгааг ойлгосон гэнэ. Гэсэн хэдий ч Евро Комиссийн тэргүүн Жан Клод Юнкер Германыг хамгаалсан байр сууриа нөхөрсөг, бас хатуу өнгөөр илэрхийлснийг Der Spiegel, Suddeutsche Zeitung хэвлэлүүд эх сурвалжаас мэдээлжээ.
Трамп ба Европын зөрчил үүгээр дууссангүй. Өчигдөр NATO-гийн гишүүн орнуудын тэргүүнүүд бөөндөө зураг авхуулах үед тэр Монтенегро улсын ерөнхий сайдыг түлхэж холдуулаад тэргүүн эгнээнд гарч зогссон нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ.
Өчигдөр мөн Францын шинэхэн ерөнхийлөгч Эманнуэл Макрон Трамптай уулзахдаа ер бусын ширүүнээр гар гараа барилцсан нь тэдний зөрчлийг тод харуулсан байна. Макрон Трампын гарыг тавихгүй удаан, чанга сэгсэрсэн нь тэднийг гар барилдаан хийж байгаа мэт харагдуулсан гэнэ. Өрөөнд байсан гэрч “Тэд маш удаан гар барилцсан. Хоёул мэдэгдэхүйц чанга атгаж байсан тул тэдний гар цайж, шүдээ зуун, нүүр нь улайсан байсан” гэжээ.
Эх сурвалж: Quartz | https://ikon.mn/n/10pf |
10pg | Математикийн УЛСЫН шалгалтыг хүчингүйд тооцож, ДАХИН АВАХААР БОЛЛОО | ikon.mn | 05/26/2017 08:43:00 |
МЭДЭГДЭЛ
2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсөж байгаа сурагчдаас авах улсын шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Улсын шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.
Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөннууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна.
Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдоод байна.
Иймд тус өдөр авагдсан 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авах болсныг мэдэгдэж байна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ | https://ikon.mn/n/10pg |
10ph | Гурван хүүхэд дагуулж явсан эмэгтэй СЭТГЭЦИЙН ЭМНЭЛГИЙН хяналтад байдаг гэв | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/26/2017 08:56:00 |
Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр 15:40 цагт тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд хятад эмэгтэй бага насны гурван эмэгтэй хүүхэд дагуулаад явж байна, хүүхдүүд энэ эмэгтэй танихгүй гэж байна гэж иргэдээс мэдээлсэний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Шалгалт явуулсны үр дүнд уг эмэгтэй Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хяналтанд байдаг, Монгол улсад төрж өссөн, харьяалалгүй байжээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэв. | https://ikon.mn/n/10ph |
10pi | Ч.Гантулга: Соёлын довтолгооны хоёрдугаар хувьсгалыг хийх цаг болсон... | С.Уул | 05/26/2017 08:53:00 |
НИТХ-ын төлөөлөгч, Санхүү эдийн засгийн хороо, Хууль эрхзүй төрийн байгуулалтын хорооны гишүүн, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хороон дарга, Замын түгжрэл ажлын хэсгийн гишүүн Ч.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-НИТХ 10 дугаар хуралдаанаа хийлээ. Эндээс онцлох зүйл нь юу байв?
-Хэлэлцэх асуудлуудаа хэлэлцээд хурлын ажлын хуваарийн дагуу асуудлууд орж төсвийн тодотголоо хийлээ. 2017 оны хоёрдугаар хагаст хийх ажил их байна.
Дэд бүтцийн ажлууд зам, ногоон байгууламж, дулаан, цэвэр, бохир усны урсгал засварууд гээд олон асуудлын төсөв мөнгө батлагдаж ажлууд эхэлж байна. Өмнөх жилүүдэд ажил хийгдээгүй биш хийгдсэн. Бид энэ бүхнийг шүүмжлэхээсээ илүү буруу дутууг нь засаж залруулах, сайжруулах мөнгө санхүүгийн зөв менежментийг бий болгох зорилго тавьж төсвөө баталсан.
Манай нийслэлчүүд харж байгаа байх. Гудамж хөдөлгөөн гэж 50 байршилд зам нээлээ. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг судалж зөвшөөрөлгүй барьсан хашаа, явган хүний зам хаасан барилгуудыг нүүлгэх ажил зохион байгуулж байна. Төв зам дагуу олон наст нарс, хайлаас, хайлаар тарилаа.
Бодлогын шинжтэй ажлуудыг зохион байгуулж эрхзүй, хотын дүрэм, байгууллага, компани, хувь хүмүүстэй нягт хамтарч ажиллахыг илүүд үзсэн. Үр дүнгээ өгч эхэлж байна. Ер нь бол өнгөрсөн жилүүдэд манай хот их замбараагүй явж иржээ. Газар олголт, төлөвлөлт, хөрөнгө оруулалт гээд л. Энэ бүхнийг одоо л цэгцэлж цаашид 5, 10 жил зөв зохион байгуулах нь эхний шаардлага байлаа. Хогны ногоон уут, нэг наст цэцэг гээд өндөр зардалтай ажлуудыг зогсоосон.
-Та замын түгжрэлийн ажлын хэсгийн гишүүн. Ойрын үед хийгдэж буй ажлууд юу байна?
-Ажлын хэсэг Улаанбаатарын өнөөдрийн зам дээр судалгаа хийж дүгнэлт гаргасан. Энэ ажил дээрээ үндэслээд зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд зөвхөн баруун чиглэлийн эргэлтүүдийг бий болгох гэж байна. Тээврийн хэрэгсэл явж буй зүгээсээ үл шалтгаалан баруун л эргэнэ. Дээрээс нь хороолол дундах төв замуудаа нэг чиглэлийн болгоно. Энэ бол 500 мянгаас дээш автомашинтай хотуудад өргөнөөр ашиглагддаг дүрэм юм.
Цаашдаа 40, 50 мянгат, 13 хороолол, Бага тойрог дотор нэг чигийн урсгалуудыг бий болгоно. Иргэд маань тэвчээртэй хүлээцтэй хандаад шинэ чиглэл замуудаа сайн мэдээд авчих хэрэгтэй. Бидний зүгээс гарын авлага болон шинэ чиглэлд дүрэм хөдөлгөөний талаар мэдээлэл сайн өгнө.
-Хэзээнээс эхлэх бол. Үр дүнг нь хэрхэн тооцоолсон бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажил болгоно. Судалгаандаа үндэслэн төвийн хөдөлгөөнийг 20-30 хувиар хурдасгаж чадна гэж үзсэн. Улаанбаатар хотын замыг тэлж шинэ урсгал гаргах боломж нь бага нөхцөл байдалдаа тохируулан менежмент хийж олон улсад туршаад батлагдсан дүрмүүдийг нэвтрүүлэх хэрэгжүүлэх боломж нь байгаа юм. Яваандаа бид Замын цагдаагийн уулзвар, Яармагийн гүүр, Зүүн дөрвөн зам дээр гүүр барихаар төлөвлөөд хөрөнгө мөнгө бусад асуудал нь яриа хэлэлцээрийн шатанд явж байна.
-Эсэргүүцэлтэй тулгарах болов уу?
-Э.Бат-Үүл даргын үед нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглоод зөвхөн нийтийн тээврээ явуулсан. Иргэд шүүмжилж байсан ч өнөөдөр хэвшиж хотын дүрэмд ороод хүлээн зөвшөөрөгдчихлөө. Үүнтэй адилхан шинэ шийдлүүдийг бид зоригтойгоор хийж турших ёстой.
Монгол хүн, монгол ахуй, Улаанбаатарын нөхцөл байдалд таарахгүй гээд байвал юу ч таарахгүй. Бид ажил хийгээд ч хэрэггүй. Бид шийдэж хийхийн тулд л энд байна. Манай улсад жилд 20-30 мянган автомашин импортоор орж ирдэг. Тэгэхээр бид замын асуудлаа тухайн үед нь ямар нэг аргаар шийдээд зохицуулалт хийж ажиллах ёстой.
-Гүүрэн гарцууд хэдийнээс баригдаж эхлэх бол?
-Энэ жилдээ зураг төслийн ажил нь хийгдээд явж байна. Гүүр гэдэг өөрөө маш том объект. Яг барих гэхээр уулзварын дөрвөн талын газрыг чөлөөлөх гэж том ажил байдаг юм байна. Яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Одоо бол асуудлууд зэрэг зэрэг өрнөөд явж байна Яармагийн түр гүүр цаашид олон мянган машины ачааллыг даахгүйд хүрсэн. Зураг төсөв нь батлагдсан учраас ажил ингээд эхэлнэ. Дараа нь зүүн дөрвөн зам, цаашлаад Замын цагдаагийн уулзвар гээд явна даа.
-Өмнөх багийн үед газар чөлөөлөх асуудал бүтээн байгуулалтыг гацааж байсан. Энэ асуудал дээр ямар менежмент хийх ёстой вэ?
-Энэ асуултад хувийн бодлоо л хэлье. Нийслэлийн өмнөх баг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн ч судалгаагүй, хөрөнгө оруулалтыг нь шийдээгүй ажил эхэлсэн байсан. Үүний хор уршиг, үр дагавар нь их байна. 300-400 айл хохирсон байгаа. Сая Нийслэлийн засаг дарга 50-60 айлыг нь байранд орууллаа. Үүнийг би бодлогын алдаа гэж хардаг.
2012 оны сонгуулиар АН-ынхан танай энэ газарт ийм барилга, хотхон, хот барина гээд баахан амлалт өгчихсөн. Дээрээс нь та нар газраа хямд зарж болохгүй шүү, 100-150 сая төгрөгийн үнэ хүрнэ шүү баахан хашхирсан. Э.Бат-Үүл дарга өөрөө хүртэл тэгж ярьсан. Юуг судалж юуг үндэслэж тэр үнэлгээг гаргаж ирсэн юм бүү мэд. Энэ мэтчилэн анхнаасаа хариуцлагагүй бүтэлгүй ажил болж нийслэл, хувийн хэвшил, иргэдийн дунд үл ойлголцол үүссэн. Аливаа том төсөл судалгаа, үнэлгээ, үнэлэмж, дээрээс талууд хоорондоо асуудлаа ярилцаж шийдлээ гаргаж явах ёстой л доо.
-Газраа чөлөөлж өгсөн иргэдийн зарим нь хоёр жил хамаатан саднуудаараа амьдарч явна гэж байсан. Эдгээр иргэдийн асуудал яах юм бол ?
-Эхнээс нь шийдээд л явж байна. Дахин төлөвлөлтийн газрууд үнэхээр оновчтой байв уу, байршлууд дээр цаашид хөрөнгө мөнгөтэй ямар компаниуд орох вэ, төр хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллахаар байна гээд судалж, үнэлж, ярилцаж байна. Ганц нэг компаниуд гайгүй хийгээд явсан. Хийгээгүй нэгэнтэй нь хариуцлага тооцож гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирж ажиллах төлөвлөгөө гаргасан. Энэ газрууд барилгажих л ёстой. Барилгажаад л явна. Хөрөнгө оруулалт цаг хугацааны асуудал л байгаа.
- Та НИТХ-ын Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хороон дарга. Энэ хүрээнд ямар ажил, ямар асуудал өрнөж байна вэ?
-Нийслэлийн хөрөнгө оруулалт гэхээр БНХАУ, Солонгос, Япон, Орос гэсэн улсууд л бий. Энэ улсуудтайгаа хамтын төсөл хэрэгжүүлэн хөрөнгө оруулах боломж байгаа. Хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт дээр ганцхан Монгол компани биш гаднын компаниуд ч гэсэн ашигтай ажиллах ёстой. Тэгж байж мөнгө босгож ирнэ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд SOTO мянган орон сууц эргэлтэд орж чадахгүй зогсонги болчихсон байна.
Зарж, худалдан авч бас менежмент хийж чадахгүй. Энэ их хөрөнгө үхмэл болж эргэлтэд оруулж чадахгүй байна гэдэг чинь менежментийн асуудал шүү дээ. Хонконг, Сингапурын барилгын компаниуд улс орондоо хийдгээ хийгээд одоо олон улсад хөрөнгө оруулдаг том тоглогч нар болчихсон байна. Бид нар энэ бэлэн мөнгөтэй том тоглогч нарыг оруулж ирж болно. Нийслэлд хөрөнгө оруулалтыг дангаараа шийдээд хөрөнгийг батлан даагчаар аваад явах эрхзүйн орчин байхгүй. Үүнийг Засгийн Газар, сангийн яамны хэмжээнд шийддэг.
-Нийслэл шийддэг болох боломжийг хэрхэн харж байна вэ?
-Энэ асуудлыг бид яриагүй биш ярьсан. Боломжууд юу байгааг судалсан. Одоо бид үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байна. Орон нутаг засаг захиргаа түүний нэгжийн тухай хууль дээр нийслэлийн статусыг тусад нь авах ёстой. НИТХ-ыг байнгын ажиллагаатай болгох хэрэгтэй. Ингэж байж бид дорвитой шийдвэр гаргаж чадна. Өнөөдөр нийслэлд хүй амын 50 гаруй хувь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн 70 орчим хувь байна.
Энэ том айлын асуудлыг шийддэг байхын тулд нийслэл байнгын парламенттай байх ёстой. Өнөөдөр нийслэл дангаараа татвараа хураагаад ААН, хүн амын орлогын албан татвараар амьдраад л явж байна. Цаашдаа нийслэлийн төсөв 700 тэрбум төгрөгт баригдах ёсгүй. Нийслэлээ хөгжүүлье, хөгжлийн бодлогоо явуулъя гэж л байгаа бол нийслэлийн төсвийг 4-5 жил хийгдэх ажлын хэмжээнд баталдаг байх ёстой. Ингэж байж нийслэл хот хөгжинө.
-Статус эрх мэдлээс гадна засаг солигдохоор төсөл хөтөлбөрүүд зогсдог, эзэнгүйддэг. Энэ байдлыг яаж засах ёстой вэ?
-Өнөөдөр НИТХ энэ ажлуудыг зогсооё гэсэн хатуу байр суурь бариагүй. Энэ бүхний цаана иргэд байгааг бид ухамсарлаж байгаа. За яах вэ үнэхээр онц шаардлагагүй хэр нь маш өндөр өртөгтэй хэдэн зуун тэрбумаар яригдах ганц нэг гэрээг бол зогсоосон. Жишээ нь, нийслэлийн ордон барих 200 тэрбумын гэрээ сонгуулийн маргааш хийгдсэн байсан. Үүнийг бол зогсоохоос өөр арга байгаагүй.
Өнөөдөр нийслэл заавал ордонд сууж ажиллах шаардлагатай юу. Бид Хангарьд ордондоо хуралдаад бусад цагаар дүүрэг хороон дээрээ ажиллаад иргэдийнхээ санал гомдлыг аваад явах боломж байна. Цаг үе биднээс ингэж ажиллахыг шаардаж байна.
-Таны тойрог...?
-БЗД-ийн 13 хорооллын хэсэг. Тойрог дээр барилгуудын дулаалга, дээвэр, тохижилт, зам, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэг, дунд сургууль, өрхийн эмнэлэг гээд асуудлууд бол байна. Өмнөх жилүүдээс овоороод ирсэн асуудал ч бий. Энэ жил төсөв мөнгө бага, улсаараа эдийн засгийн хямралтай байгаа ч тойрогтоо нэг цэцэрлэг, нэг сургуулийг өргөтгөл, нэг хуучин сургуулийг буулгаж барих, зам засвар ногоон байгууламж гээд ажлуудыг төлөвлөөд 2017 оны төсөвт мөнгийг нь суулган 2018-2019 онд барьж дуусгахаар төлөвлөлөө.
Эдийн засаг байнга ийм байхгүй. Засгийн газрын хэмжээнд гадаад дотоодын зээл хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байна. Дараа жил гэхэд эдийн засгийн сайжирна гэсэн дүр зураг харагддаг. Тэр утгаараа бид нийслэлд хийх ёстой, төлөвлөсөн бүхнээ эмх замбараатай, дэс дараалалтай, тооцоо судалгаатай хийх болно.
-Хууль эрх зүй төрийн байгуулалтын хорооны гишүүн. Дуулгах сонин, мэдээлэл юу байна?
-Нийслэл хот маань эдийн засгийн хувьд хараат бус байх нь зөв гэдгийг дээр хэлсэн. Эрхзүйн орчин шинэчлэлийн хүрээнд хотын дүрэмтэй болохоор ажлын хэсэг хууль өргөн барьсан. Хотод маань өнөөдөр эмх замбараагүй байдал хаа сайгүй л байна. Хот хуультай байх ёстой. Тэгж байж иргэд биелүүлнэ, дүрэм бол хуулийн дор явдаг. Энэ хууль гараад ирэхээр хотын дүрмээр амьдрах боломж бүрэн нээгдэнэ гэж харсан. Бид нар 1990 оноос хойш ардчилсан нийгэм байгуулна гээд яриад байна.
Яг үнэндээ ардчилал гэдэг чинь хуулийн дагуу амьдрах асуудал юм. Өөрсдөө төлөөллөөрөө дамжуулж гаргасан хуулиа биелүүлж амьдрах чинь ардчилал. Ардчиллыг бид нар эрх чөлөөтэй андуураад байдаг. Монголдоо л яасан ч яадаг юм бэ гэдэг. Бид гадаадад очоод ногоон гэрлээр нь л гардаг. Гудамжид нь шээж чаддаггүй л биз дээ. Ингэж хотын соёлыг хэвшүүлж чадсан байна. Тэгэхийн тулд хариуцлагын тухай хууль л хэрэгтэй.
Ойрын хугацаанд бий болгоно гэж найдаж байгаа. Ер нь аливаа хөгжлийг дандаа мөнгө төгрөгтэй холбон тайлбарлаж болохгүй. Би соёлын довтолгооныг хоёрдугаар хувьсгалыг хийх цаг болсон гэж боддог. Манай өвөө эмээ нарын үед соёлын довтолгоо хийгээд төлөвшил хүмүүжлээ олж авцгаасан. Одоо тийм бодлого алга байна. Хүмүүжил, зөв хандлага, зөв төлөвшлийг бий болгохгүй бол яг үнэндээ мөнгө байгаад ч хэрэггүй дээ.
-Сонгогчийн боловсрол гэж байнга ярьдаг. Үнэндээ бол хэвээрээ л байна. Энэ тал дээр таны бодол?
-Аливаа нийгмийн түвшин нь гаргахад дундаж анги нь том рольтой байдаг. Баруун Европын улсуудад нийгмийн дундаж давхаргын хүмүүс нь 65-70 хувьтай байна. Монголд бол бараг 30-аас доош хувьтай. Судалгааны байгууллагууд 20-40 хувьтай гаргадаг.
Дундаж давхарга гэдэг байнгын ажилтай, тогтмол орлоготой, төрийн бүх үйлчилгээгээ асуудалгүй авч чаддаг дунд буюу дээд боловсролтой иргэдийг хэлнэ. Нэг ёсондоо амьдралын ямар нэгэн зовлон шаналалгүй тайван амьдарч буй хүмүүс. Харамсалтай нь манай улсын хэмжээнд энэ боломж сул байна. Тархиараа биш ходоодоороо сонгууль өгөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна шүү дээ. Бид хүнтэйгээ, тэднийхээ боловсрол, хүмүүжил дээр ажиллах хэрэгтэй.
-Та БНУУ-ын “Хөлөг баатар” одонгоор шагнуулсан. Нэр хүндтэй том шагнал юм билээ. Энэ талаар яриач?
-БНУУ-ын өргөмжит консулаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. 2005 онд Унгар улс ЭСЯ-аа татан буулгаад түүнээс хойш тус улсыг төлөөлж Монгол Улсад ажилласан. Унгар улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр улсын эдийн засаг, нийгмийн харилцааг хөгжүүлнэ гэсэн зорилготой хэдэн жил ажиллалаа.
Ажил маань амжилттай, үр дүнтэй болж 2015 онд ЭСЯ-аа эргээд нээлээ. Тэр үед Унгар улсын төрийн “Хөлөг баатар” одонгоор шагнах тухай анх сонсоход их сонин сайхан санагдсан. Энэ одон нь Унгарын ерөнхийлөгчөөс гардуулж егдөг төрийн одон юм билээ.
-Ярилцсанд баярлалаа.
| https://ikon.mn/n/10pi |
10pj | Зэвэрсэн “Севол” хөлгөөс гурав дахь хүний цогцос олдлоо | Монголын мэдээ | 05/26/2017 08:57:00 |
БНСУ-ын Далайн загас агнуурын яамнаас өчигдөр хэвлэлийн хурал зарлажээ. Энэ үеэр эх газарт чирч гаргасан Севол хөлөг дотроос хамгийн сүүлд нэг хүний араг ясны хэлтэрхий олдсон нь ор сураггүй болсонд тооцогдож буй хүмүүсийнх нэгийнх болохыг тогтоосон тухай мэдээлсэн байна. 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд БНСУ-ын Чэжү арлыг чиглэн хөвж явсан “Севол” гатлага онгоц Чендо гэх арлын орчимд живсэн билээ.
Ослын улмаас 300 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд эдүгээ ч гэсэн есөн хүн ор сураггүй болсонд тооцогдож байсан юм. Харин живсэн “Севол” хөлөг хүн бүрийн нүдний өмнө далайн усанд гурван жил хэвтэж, ор сураггүй болсонд тооцогдож буй хохирогчдын ар гэрийнхэн талийгаачдынхаа цогцсыг олж, хүний ёсоор эцсийн замд нь үдэх хүслэн болсоор байжээ. Улмаар эцэст нь энэ оны гуравдугаар сард хөлөг онгоцыг боомт руу чирч гаргасан бөгөөд түүнээс хойш ор сураггүй болсон иргэдийн цогцсыг хайх ажиллагаа эхлээд байжээ.
Тэгвэл албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, хөлгөөс гурван өөр хүний араг ясны хэлтэрхийг олж, ор сураггүй болсонд тооцогдож байсан хохирогчдынх болохыг нь тогтоожээ. Хамгийн сүүлд “Данвон” ахлах сургуульд суралцаж байсан Чо Юн Ва гэх охины цогцсыг олсон байна. Охин хөлөг осолдох үед 17 настай байсан юм. Үүнээс өмнө Ко Чан Сок гэх багш болон өөр нэгэн эмэгтэй сурагчийн цогцсыг олж илрүүлээд байжээ. Одоо тус ослоос зургаан хүн ор сураггүй болсонд тооцогдож байна.
| https://ikon.mn/n/10pj |
10pk | Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гардуулав | ikon.mn | 05/26/2017 09:09:00 |
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар Захирамжаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан билээ.
Тус ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулснаа өнөөдөр (2017.05.25) УИХ-ын даргад гардууллаа.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:
Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зургаадугаар сарын 5-наас эхлэн нийт ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Тэдгээрээс гарсан саналыг нэгтгэн тусгаад 9-р сард УИХ-д төслийг албан ёсоор өргөн барих юм байна.
Төсөл хүргүүлэх тухай албан тоотод Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг, Ж.Бямбадорж, С.Оюун, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, академич, доктор Г.Чулуунбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар гарын үсэг зуржээ.
Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| https://ikon.mn/n/10pk |
10pl | Саудын Арабын $110 тэрбумаар АНУ-аас худалдаж авсан зэвсгүүд | Р.Төмөр, ikon.mn | 05/26/2017 09:07:00 | Өнгөрсөн долоо хоногт Саудын Арабт айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп $110 тэрбумын зэвсэг техник нийлүүлэх гэрээ байгуулсан нь Америкийн түүхэнд хамгийн том зэвсгийн наймаа болж байгаа юм. Ингэснээр Саудын Араб нь Ойрх Дорнодод терроризмийн эсрэг тэмцэл явуулах чадвартай болж, энэ үүргээс Америкийг чөлөөлнө гэж үзэж байгаа ажээ.
Тэгвэл энэ том гэрээнд ямар ямар зэвсэг, техник багтсаныг танилцуулж байна.
Littoral Combat Ship ангиллын дөрвөн харуулын усан хөлөг онгоц
M1A2S Abrams төрлийн 115 танк
MIM-104F Patriot PPAC-3 төрлийн пуужингийн систем
THAAD пуужингаас хамгаалах систем
CH-47 Chinook төрлийн 48 ширхэг нисдэг тэрэг
Blackhawk төрлийн 150 нисдэг тэрэг
Paveway лазерийн хөтлөгчтэй бөмбөг 16,000 ширхэг
Эх сурвалж: Business Insider | https://ikon.mn/n/10pl |
10pm | Ц.Мөнх-Оргил: Хятад иргэд визтэй зорчино | Н.Пунцагболд | 05/26/2017 09:08:00 | Энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн талаар хэн юу хэлэв...
С.Баяр: Н.Энхбаярын ярилцлагыг үзсэн, хачин л юм билээ
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяр маш олон сэдвээр хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгууль болоод МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой сэдвүүдээр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Надтай ярихаар Энхбаярыг, Энхбаяртай ярихаар намайг ёс юм шиг асуудаг болоод удлаа. Заримдаа ч залхмаар. Гэвч тодорхой асуусан учраас би тодорхой хариулъя.
Хүмүүс над руу утасдаад “Энхбаяр таны тухай аймаар, аймаар юм ярьсан шүү” гэсэн. Би “Ам нээвэл...” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг нь Ютүүбээс татаж үзсэн. Хачин л юм билээ. Төрийн том сэнтийд сууж байсан хүн гэхээргүй арай л задгай зайдан ярьж байна билээ. Ганц Оюу толгойн гэрээ гэлтгүй, намайг дэмжиж дарга болгосон тухай, долоон сарын 1-ний хэрэг явдалд өөрөөс нь бусад бүх хүн буруутай тухай, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль намын удирдлагын уршгаас болж амжилтгүй болсон тухай гэхчлэн өөр олон хүнийг хамарсан, өөр олон сэдвийг хөндөөд байсан.
Уур бухимдалтай, сэтгэл санааны хувьд ихээхэн тогтворгүй байсан учраас тэр үү, эсвэл ерөөс ингэж ярьдаг болсон юм уу, илэрхий худлаа, огт авцалдаагүй үг амнаас нь унаж байх юм. Жишээ нь, Оюу толгойд манай эзэмших хувийн тухай асуудал байна. Энхбаярын ярьснаар бол, тэр намайг дуудаад л, Монголын тал 51 хувьтай байна шүү, нөхөөр, гэж захиж анхааруулжээ. Тэгтэл Монголдоо хайргүй би бээр түүнийг хуурч мэхлэн 34 хувь болгосон гэж ойлгохоор. Гэтэл бид хоёрын хооронд ийм яриа огт болоогүй. Болох ч үндэсгүй. Үүнийг хоёр том дарга яриад шийддэг ч юм биш. Энэ асуудал яриагаар биш хуулиар зохицуулагддаг” хэмээн ярьжээ.
Ц.Мөнх-Оргил: Хятад иргэд визтэй зорчино
Гэрэл зургийг mpa.mn
Сүүлийн үед давхар иргэншилтэй холбоотой асуудал нэлээд анхаарал татаж эхэлсэн. Гадаадад төрсөн монгол хүүхдэд давхар иргэншил олгохоор яригдаад байгаа. Үүнийг дагаад Хятадын иргэд Монгол руу визгүй зорчино гэсэн явган мэдээлэл ч газар авсан. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улсын харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байгаа.
Хуулийн төслөөр удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна, холбогдох хүмүүсийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-д өргөн барих юм. Хуулийн төсөлд суулгах өөрчлөлт нь зөвхөн Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд хамаарах юм. Жишээ нь, АНУ-д Монгол аав, ээжтэй хүүхэд төрдөг. АНУ хөрсний зарчмаар буюу хуулиараа өөрийн иргэн болгочихдог. Гэтэл Монгол Улс давхар иргэншилтэй болгохыг зөвшөөрдөггүй учраас хуулиараа АНУ-ын иргэн болоод үлддэг юм. Ийм төрлийн маш олон тохиолдол бий.
Өмнө нь ийм тохиолдол цөөхөн байсан. Яагаад гэвэл монголчууд ийм олноороо гадаадад ажиллаж амьдардаггүй байлаа. Өөрөөр бол давхар иргэншлийн асуудал Монгол Улсын хуулиар хаалттай байдаг. “Олон зуун мянган Хятад иргэн орж ирэх гээд байна” гэсэн мэдээлэл сошиалд цацагдсан. Түүнийг би уншсан. Гэхдээ энэ мэдээлэл худлаа. Энэ бол улс төрийн зорилготой бусдын анхаарлыг өөр зүйлд сарниулах гэсэн оролдлого.
Давхар иргэншлийн эрхийг гадаад улсын иргэдэд өгөхгүй. Зөвхөн монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд өгөхөөр хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байгаа. Сошиалаар Хятад иргэдэд давхар иргэншил олгох гэж байна гэх мэтийн зүйл “сэвж” байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Миний мэдэхээр БНХАУ болон Казакстанд давхар иргэншлийг хуулиараа зөвшөөрдөггүй. Тэгэхээр Хятад улсын иргэн давхар иргэншил авах бололцоо байхгүй. Дээр нь бид тийм асуудлыг огт яриагүй.
Хятад иргэн Монгол Улсад орж ирнэ. Гэхдээ орж ирэхдээ ном журмын дагуу виз аваад орж ирнэ. Энэ дэглэм өөрчлөгдөхгүй” хэмээн ярьжээ.
Т.Аюурсайхан: Тухайн үед сайдаар ажиллаж байсан зарим хүнийг шалгуулна
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, Монголбанканд шалгалт хийсэн билээ. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ярилцлага өгчээ. Тэрбээр “Монголбанкны алдагдал 2012 оноос эхэлж хуримтлагдсан байдаг. Жишээ нь, 2011 онд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос 280 тэрбумын алдагдалтай болсон юм билээ.
Ингэж явсаар 2016 онд жилийн 1.6 их наяд болж нийт гурван их наяд төгрөгийн алдагдалтай болсон байна. Энэхүү алдагдлыг хуулиар төсвөөс хаадаг. Ингэхдээ Засгийн газар үнэт цаас гаргадаг. Татвар төлөгчдийн халааснаас гарна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал үүссэн. Ажлын хэсэг үүнийг нягтлаад юунаас болов гээд шалгаад үзэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотойг тогтоосон.
Монголбанкны үйл ажиллагааг Төв банкны тухай хуулиар маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл хуульд заагаагүй арга хэмжээг хэрэгжүүлсэн, түүнээс давсан үйл ажиллагаа явуулсан, зөрчсөн, бодлогын уламжлалт бус арга хэмжээг явуулсан байгаа юм. Үүний нэг нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”. Хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийг зах зээлд маш бага хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Үүнээс 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоосон.
Шатахууны компаниудад их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгохын зэрэгцээ тухайн үеийн валютын ханшаас 300 төгрөг хүртэлх доогуур ханшаар өгсөн байгаа юм. Үүний улмаас төрд 480 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тэдгээр хөтөлбөрийг харахад хэрэгжүүлэх ямар ч үндэслэлгүй байсан. Шатахуун дээр ярихад дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ тогтмол буурч ирсэн байдаг. 2012-2016 онд гэхэд дөрөв дахин буурсан. Үүнтэй холбогдуулж Монгол Улс руу орж ирж байгаа шатахууны хилийн үнэ гурав дахин буурсан байдаг. Гэтэл шатахууны компаниуд нэг ч төгрөгөөр үнээ бууруулаагүй.
Татварын албанаас авсан мэдээллээр шатахууны импортлогч компаниудын ашиг энэ хугацаанд гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй. Гэвч нөгөө талд нь төр их хэмжээгээр хохирчихсон. Их хэмжээний нийлүүлэлт хийчихээр валютын ханш огцом өсөөд төгрөгийн худалдан авах чадвар огцом суларчихсан. Гэтэл үүнийгээ засахын тулд валютын интервенц хийчихсэн. Өнгөрсөн хугацаанд нийт долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийсний уршгаар нөөцөө шавхчихсан байгаа юм.
Үр дүнд нь зах зээлд маш олон эрсдэлийг бий болгосон. Нийт илүүдэл мөнгөө буцааж татахын тулд Төв банкны үнэт цаас гаргасан ч түүнийхээ хүүд маш их зарлага гаргасан. Үүнээс гадна своп, форвард хэлцлүүдийг өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудтай байгуулсан байдаг. Үүний алдагдал гэхэд 1.7 их наяд төгрөг байгаа. Уг нь своп, форвард хэлцлээс Монголбанк алдагдал хүлээх үндэслэлгүй. Тийм болохоор тухайн үед ажиллаж байсан зарим сайдуудыг шалгуулна” хэмээн ярьжээ.
| https://ikon.mn/n/10pm |
10pn | Номура Тадахиро: Айдас гэдэг ганцаардалтай хийх тэмцэл юм | Б.Даваахүү | 05/26/2017 09:34:00 |
Атланта, Сидней, Афин гэсэн гурван удаагийн олимпоос жүдо бөхийн төрөлд дараалан алтан медаль хүртсэн Японы алдарт тамирчин Номура Тадариогийн “meiko-community.jp” сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Тэрбээр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж байсан бөгөөд энэхүү ярилцлагад өөрийн амьдрал хийгээд спортын туршлага, гэмтэл бэртлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлжээ.
-Та гурван олимп дараалан медаль хүртсэн. Тэднээс хамгийн дурсамжтай, басхүү сэтгэлд тод үлдсэн олимп аль нь вэ?
-Анхны юм бүхэн дурсамжтай байдаг шүү дээ. 1996 оны Атлантагийн олимпт хамгийн анх эх орноо төлөөлөн оролцсон юм. Тэр үе санаанаас огт гардаггүй. Тэгэхэд, заавал медальд хүрэх ёстой гэсэн зорилгыг өөртөө тавьж байсан. Харин миний эргэн тойрны хүмүүс төдийлөн их найдвар тавиагүй юм билээ. Гэтэл 2000 оны Сиднейн олимп эсрэгээрээ байсан. Олон нийтийн дунд алтан медаль авчхаасай гэсэн хэт их хүлээлт үүсчихсэн байв. Тухайн үед би ч сэтгэл санаа, бие махбодын бэлтгэлээ сайн хангасан учраас өрсөлдөөн ширүүхэн ч, хүссэн амжилтаа үзүүлж чадсан. Хамгийн хэцүү нь гурван жил сэтгэлзүйн дарамт, айдастай тулгарсан. Түүнийгээ даван туулахын тулд “Энэ хүртэл яах гэж жүдогийн спортоор хичээллэсэн билээ дээ.
Ирээдүйд өөртөө итгэлтэй, хүссэн зүйлээ нүүр бардам хийхийн тулд эхлээд хоёр олимп дараалан медаль хүртэх хэрэгтэй. Ингэвэл сэтгэл амар зодог тайлж чадна” гэх үгийг өөртөө хэлж зоригжуулж байлаа. Сиднейн олимпын дараа харин өөрөөсөө “Үнэхээр жүдогийн спортоос зодог тайлах гэж үү” хэмээн асууж, бодлоо цэгцлэхийн тулд жүдогоос хэсэгтээ хөндийрсөн. Хоёр жил орчим завсарлаад жүдогийнхоо дэвжээнд эргэн ирж байлаа. Тэгээд л дахиад нэг удаа олимпын медаль хүртэхийн тулд шаргуу хичээллэсэн. Олон ч бэрхшээл тулгарсан. Тэр бүрийг даван туулсны эцэст 2004 оны Афины олимпоос гурав дахь медалиа зүүсэн юм. Афин миний хамгийн их зорьж, хүсэн хүлээсэн олимп байсан.
-Олон нийтийн дунд үүссэн хүлээлт, анхаарал, хайр энэрлийг даана гэдэг тамирчин хүний хувьд хамгийн хэцүү юм шиг санагддаг?
-Ерөнхийдөө хийх ёстой зүйлээ сайн хийхийн нэр шүү дээ. Зарим хүмүүсийн ярьж хэлдэг зүйл практикт ямар ч учир утгагүй байдаг юм шиг санагддаг. Миний хувьд ялалт байгуулахын тулд бэлтгэл сургуулилтаас гадна тоглох, сургуулилт хийх гээд ер нь хүний бүхий л үйл ажиллагаа ялж, ялагдахтай холбоотой байдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бусад хүмүүсээс бага хугацаанд бэлтгэл хийж байсан учраас намайг зарим нь “бэлтгэл хийх дургүй, залхуу” гэлцдэг байсан. Гэхдээ тоо хэмжээнээс илүү чанарыг чухалчилж байснаараа би одоо ч бахархдаг.
-Номура, та өөрийнхөө зан чанарыг тодорхойлохдоо “Чалчаа” гэсэн байсан. Олимп, тэмцээн уралдаанд оролцохдоо огт айдаггүй гэсэн үг үү?
-Тэмцээний өмнө байнга л айдас мэдрэгддэг. Хэрвээ би ялагдчихвал юу болох бол гэж бодохоор тэмцээний өмнөх өдөр нойр хүрдэггүй юм. Олимпт гурван ч удаа оролцсон атлаа л энэ зуршлаасаа салж чадахгүй байна. Жинхэнээсээ ялагдчихвал өдий хүртэл хичээж зүтгэж ирсэн хөдөлмөр талаар болох учраас айх нь мэдээжийн хэрэг.
Би тэмцээнд ялсны дараах өөрийгөө төсөөлөн бодож, сэтгэлзүйн бэлтгэл хийдэг. Энэ тухай бодохоо боливол айдас над руу аажмаар мөлхөн ирнэ. Айхгүйгээр жүдо барилдвал уг нь сэтгэл амар юм даа гэж та бодсон уу. Хэдийгээр би хэт их чалчдаг байж магадгүй ч, юу хийх ёстой, юуг ухамсарлах хэрэгтэй вэ гэдгээ мэднэ. Айдсаа даван туулахын тулд бэлтгэлээ маш сайн хангаж чадсан гэдэгтээ итгэдэг. Тэмцээнд оролцох хүн нь би. Өөр хэн ч биш. Тиймээс айдас гэдэг ганцаардалтай хийх тэмцэл юм.
-Нэг удаа жүдогийн спортоос зодог тайлах тухай бодож байсан гэж та дээр хэлсэн шүү дээ. Тэгсэн атлаа 40 нас хүрчхээд байж жүдогийн дэвжээнээсээ холдож чадахгүй байгаа шалтгаан чинь юу юм бэ?
-Сиднейн олимпын үеэр хэдий нас ахисан ч, үргэлжлүүлэн барилдсаар байгаа нэг тамирчныг олж харсан юм. Тэгээд “Яагаад өдий хүртэл жүдог орхиогүй юм бол. Аварга болсон бол хангалттай шүү дээ” гэж бодож байв. Харин хоёр дахь олимпоос медаль хүртсэнийхээ дараа зодог тайлах тухай бодож эхэлсэн. Гэтэл Афины олимп болохын өмнө “Зодог тайлна гэх бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй” гэж бодох болсон. Жүдогийн хөнгөн жинд тамирчны амьдрах хугацаа маш богино байдаг шүү дээ. Угаасаа тухайн үед ч гэсэн нийгэмд “Номура одоо зодог тайлах болсон” гэх яриа ч гарч эхэлсэн байсан юм.
Жүдог гэх сэтгэл оршсоор байсан учраас “Эд чинь одоо юугаа ярина вэ” гэсэн хор шар хөдөлж билээ. Дөрөв дэх нь Бээжингийн олимп байлаа. Олимпт оролцох жудочдын сонгон шалгаруулалтад баруун өвдөгний үений холбоос тасарсан байсан ч гэсэн сургуулилтаа үргэлжлүүлж байв. Гэвч гэмтлийн нөлөөгөөр Бээжингийн олимпт оролцож чадаагүй. Ингэж миний дөрвөн олимпт оролцох мөрөөдөл талаар болсон ч, хүсэл мөрөөдлөө орхихыг хүсээгүй юм даа.
-Та жүдочдын гэр бүлд төрсөн. Гэр бүлийн ямар орчинд өсөж, хүмүүжсэн бэ?
-Өвөө маань “Хотокүкан” гэх дэвжээг нээж байсан. Харин аав Тэнри ахлах сургуулийн жүдо бөхийн дугуйлангийн багшаар олон жил ажилласан бол авга ах Мюнхэний олимпоос алтан медаль хүртэж байсан удаатай. Өвөө ч, аав ч жүдочдын гэр бүл гэдэг утгаар аливаа дарамт шахалт үзүүлэлгүй өсгөсөн. Намайг заавал жүдогоор хичээллэх хэрэгтэй гэж хүчээр шахаж байгаагүй учраас эхэндээ би усанд сэлэлт, бейсболоор хичээллэж байсан. Сургуульд ч сурч билээ.
Аав надад шууд жүдо заах боломж маш бага учраас жүдо цэвэр миний өөрийн сонгосон зам байсан. Надад маш олон сонголтыг бүтээж өгсөн эцэг эхдээ үнэхээр их баярладаг. Тэд маань надад бүхнээ зориулдаг байсныг өөрөө эцэг болсон хойноо л ухаардаг юм байна. Хоёр хүүхдэдээ ч гэсэн өвөө эмээ нь надад яаж ханддаг байсан яг түүн шиг өөрсдийнх нь дуртай зүйлд нь урам өгч, янз бүрийн туршилт хийхэд нь туслахыг эрмэлздэг. Бас эцэг хүнийхээ хувьд нэг л зүйлд бүхнээ зориулах хэрэгтэй гэдгийг хүүхдүүддээ өөрийн биеэр үлгэрлэж харуулахыг хүсдэг.
-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамгийн чухал зүйлийн талаар та өөрийн туршлагаасаа бидэнд хуваалцаач?
-Намайг амжилт гаргаж эхлэх тэр үед хүмүүс “Номурагийн мэх их уран ” гэж ярьдаг байлаа. Гэтэл дунд, ахлах сургуульд байхдаа би хэчнээн хичээгээд ч амжилт гаргаж чаддаггүй байсан юм. Үеийнхнээсээ нуруу нам, туранхай байж билээ. Ойр тойрны хүмүүс сул дорой гэж шоолдог байв. Тухайн үед эцэг эх минь надад санаа тавьдаг байсан ч, тэд ч гэсэн надад тийм их найдвар тавьж байгаагүй болов уу гэж боддог. Хэнд ч ялагдахгүй, тэднээр бахархуулахын тулд хамгийн дуртай жүдогоороо үргэлжлүүлэн хичээллэсэн. Надад авьяас чадвар байсан учраас тэр авьяасаа хөгжүүлнэ гэсэн итгэл бас хүсэл байсан.
Яг үүн шиг олон жил зарцуулсан ч хамаагүй мөрөөдлийнхөө төлөө зүтгэх л хэрэгтэй. Азаар би багаасаа жүдогоор хичээллэсэн юм даа. Тиймээс залуустаа хандаж, заавал өөрийнхөө дуртай зүйлээ олж, хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө бүхий л чадлаараа хөдөлмөрлөх л хамгийн чухал юм шүү гэдгийг хэлмээр байна. Спортод хичээл сургуулилт, хөдөлмөргүйгээр амжилт гаргана гэж байдаггүй юм.
| https://ikon.mn/n/10pn |