id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
10sm | Автобусны хөдөлгөөнд саад болохгүй байхыг зөвлөлөө | ikon.mn | 05/29/2017 16:33:00 |
Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43.2-т заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний /24,000/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.
Одоогийн байдлаар автобусны зогсоолд зогсож зорчигчийн буух, суух болон автобусны хөдөлгөөнд саад болсон 349 зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан авч, Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэн 196 тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлээд байна.
Иймд нийт тээврийн хэрэгслийн жолооч нартаа хандаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, автобусны зогсоолд зогсохгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/10sm |
10sn | АН: Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтийг УИХ-аар нээлттэй хэлэлцэхийг шаардана | ikon.mn | 05/29/2017 16:52:00 |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.29/ ээлжит хурлаа хийж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэхүү шалгалтын дүгнэлт нь Монголбанкны бие даасан хараат бус байдлыг, Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үгүйсгэсэн хуулиар тогтоосон олон эрх зүйн хуулийн агуулагуудыг зөрчиж гаргасан улстөржсөн дүгнэлт болсон. Тухайлбал, Ажлын хэсэг ажиллахдаа цөөнхийг бүлгээс төлөөлөл оролцуулаагүй, мэдэгдээгүй. Монголбанкны холбогдох хүмүүсээс тайлбар, тодруулгуудыг аваагүй. Монголбанкны удирдлагад энэ тухайгаа танилцуулаагүй. Шалгалтын явцад мөнгөний бодлогын асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүсээс тодруулга хийгээгүй.
Уг нь Монголбанк өөрөө хуулиар тогтоосон хяналтын зөвлөлтэй. Гэтэл энэ хяналтын зөвлөлтэй санал солилцоогүй гэх мэт олон дутагдалтай зүйлүүдийг хийж гаргасан дүгнэлт болсон. Асуудал нэгэнт ингэж улстөржсөн учир УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-д асуулга тавина. Түүнчлэн Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтийг УИХ-р нээлттэй хэлэлцэхийг шаардахаар боллоо.
Монголбанк 2012-2016 оны үйл ажиллагаа буюу уламжлалт бус бодлого гэж нэрлээд байгаа. Гэхдээ энэ бол уламжлалт бус гэхээсээ илүү эдийн засгийн огцом хямралын үед буюу нэг тулгуурт уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат байсан эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд огцом унасан үед том тэлсэн эдийн засгийг хэрхэн мөнгөний бодлогоор эрсдэл багатай авч гарах вэ гэдэг бодлого байсан. Энэ талаар бид олон жишээг баримттайгаар хэлж болно. Мөнгөний бодлогын асуудлыг арилжааны банктай адилтгаж авч үзэж болохгүй.
Өнгөрсөн эдийн засгийн хүндрэлтэй буюу түүхий эдийн үнэ унасан хугацаанд Монголбанкны мөнгөний бодлогоор бид олон эрсдэлийг давж гарсан гэдгийг монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Хэрвээ энэхүү улстөржсөн дүгнэлт нь үнэхээр мөнгөний бодлого тогтворжуулах чиглэлээр бага хүүтэй, ханшийг тогтвортой барих үйлдлийг буруутгаж байгаа бол хүүнээс болж гарсан алдагдал гэх энэ их тоог хохирол гэж үзэж байгаа нь маш буруу. Өөрөөр хэлбэл, энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээр бол ипотекийн зээл авсан 80 мянган айл өрхийн 8 хувийн зээлийг болохгүй гэж үзээд, 15-20 хувь болгох ёстой гэсэн үг. Мөн "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин өрхийн авсан зээлийг дэндүү хямдхан зээл өгсөн байна гэж үзээд "малчдыг зээлийнхээ хүүг эргүүлэн төл" гэсэн шаадлага тавьж байгаа гэж харагдаж байна.
Мөн тухайн үед шатахууны үнийг бууруулахын тулд 14 компанид валютын ханш өндөр байсан үед ханшийн алдагдлыг нь төр хүлээсэн. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэг ханшийн зөрүүний алдагдал 300 гаруй тэрбумыг буцааж, төлөх ёстой гээд сууж байна. Одоо тэгвэл Монголбанк шатахуун оруулж ирдэг компаниудаас хүүгийн зөрүүгээ нэхэх болно. Харин шатахууны компаниуд эргээд иргэдээс нэхэх л зүйлийг энэ ажлын хэсгийн дүгнэлтээр гаргаад ирлээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийг ингэж ойлгохоос өөр гарц бидэнд байхгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан бүх мөнгөний бодлого нь тухайн үеийн УИХурлын шийдвэртэй гарсан. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гаргасан дүгнэлт дээр тулгуурлаад, УИХ-ын ажлын хэсгийг бүх намуудын төлөөлөлтэйгөөр шинээр зохион байгуулж, энэ асуудлыг эргэн нягтлах ёстой гэж бид үзэж байна. Эрх баригчдад ард түмэнд ташаа мэдээлэл өгөх эрх байхгүй гэдгийг хатуу сануулмаар байна" гэлээ.
З.Нарантуяа: Ажлын хэсгийн гишүүд ямар хэмжээний тоо, юуны тухай ярьж байгаагаа ч ойлгохгүй байна
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Энэ удаагийн Эдийн засгийн байнгын хорооноос томилогдож, Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилт, болоод тухайн үед хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг хэрэгжилтэд үнэлгээ өгсөн ажлын хэсэг маш хариуцлаггүй, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр бол Монголбанк нийтдээ 3 их наяд орчим төгрөгийн алдагдалтай байна гэсэн байна. Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 7 тэрбум ам.доллар буюу 14 ихнаяд төгрөгийн алдагдалд оруулсан байна гэх утгатай мэдээлэл хийж байгаа. Ажлын хэсгийн гишүүд ямар хэмжээний тоо, юуны тухай ярьж байгаагаа ч ойлгохгүй байна. Асуудлаа мэдэхгүй, ойлгохгүй байгаа хүмүүсийн яриа байна гэж үнэлэхээс өөр арга алга.
Монголбанкны тайлан тэнцэл дээрээс харвал Монголбанкны мөнгөний бодлого хэрэгжүүлсэн арга хэрэгсэлүүдийг гаргаад хэрэгжүүлэхэд гаргасан зардал багтаж байгаа.
Монголбанк өөрөө мөнгөний бодлого хэрэгжүүлэх бүрэн эрх нь хуулиар заачихсан байдаг. Тиймээс бүрэн эрхийнхээ дагуу ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг УИХурал жил бүр төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тодорхойлоод өгчихдөг. Монголбанкны валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой болгохтой холбоотой Монголбанкны хийсэн үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь алдагдал мэтээр бичээд ойлгуулж байгаа нь үндэслэл муутай байна.
Ялангуяа Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг хүн өөрөө мөнгийг нь ачаад, аваад явчихсан юм шиг ард түмэнд ойлгуулж байгаа нь үнэхээр хариуцлаггүй зүйл. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд нийгэмд 4.8 их наяд төгрөгийг эдийн засагт гаргасан байна гэдэг. Үүнээс 3 их наяд нь орон сууцны хөтөлбөрт зарцуулагдсан байна. Эдгээр хөтөлбөрүүд өнөөдөр хэрэгжээд дуусчихсан.
Харин 1.8 их наядын "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжээд дуусчихсан. Энэ 2013 оны "Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг үндсэн чиглэлд" заасны дагуу хийгдээд 2015 онд дуусчихсан ажил. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төв банк өөрөө шууд зээл олгоогүй. Арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу аль салбарын ямар аж ахуйн нэгжүүдийг энэ хөтөлбөрийн хүрээнд дэмжих ёстой вэ гэдгээ тодорхойлж арижааны банкууд эрсдэлийг нь дааж зээлийг цааш нь олгосон хөтөлбөр юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ажлын хэсгийн тайлбар дээр тухайн үед хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг авсан тухайн компаниуд нь зориулалтын бусаар ашигласан байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ үнэн үү?
Д.Эрдэнэбат: "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд хийгдсэн ажлын схем ямар байсан гэхээр УИХ-ын шийдвэр гараад, Монголбанк, Засгийн газар хоорондоо санамж бичиг зураад, Монголбанкнаас тухайн хөтөлбөрийн хүрээнд арижааны банкуудад хүү багатай зээл олгосон. Арилжааны банкууд хөтөлбөрт оролцох хүсэлтээ зээлийн шаардлага нөхцөл хангасан компаниудтай л гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнийхээ дагуу өнөөдрийн байдлаар "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэж яриад л сенсаацилж байгаа 98 хувь нь зээлээ төлчихсөн. Өөрөөр хэлбэл, авсан зээлээ буцаагаад төлчихсөн.
Монголбанкны шалгалтын ажлын хэсгийн долоон нөхөр байгаа юм. Тэдний дотор дандаа улстөрчид ороод, улс төрийн шалгалт хийчихсэн байна. Энд байгаа Т.Аюурсайхан гэдэг нөхөр чинь тухайн үед ШӨХТГ-ын дарга байсан. Тэгвэл хөтөлбөрт хамрагдсан компаниуд нь шударга байхаар ШӨХТГ-тай гэрээ байгуулсан. Харин Ц.Даваасүрэн гишүүн тухайн үед хөтөлбөр хэрэгжиж байх үед Төсвийн байнгын хорооны дарга байж байгаад, эдгээр хөтөлбөрүүдийг дэмжээд Засгийн газрын тогтоолыг дэмжээд кноп дарж байсан хүн. Өнөөдөр эдгээр хүмүүс хаашаа хараад суугаад байгаа юм бэ.
З.Нарантуяа: Ажлын хэсгийнхэн хоёр гол зүйлийг шаардаж байгаа. Нэгдүгээрт, Монголбанкны алдагдлыг бууруулахын тулд Монголбанкнаас одоо "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд олгогдсон зээлүүдийг Монголбанкны бодлогын хүүгийн төвшинтэй харьцуулж байгаад, хүүгийн зөрүүг нь буцааж төлүүлэхийг шаардаж байна.
Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг
| https://ikon.mn/n/10sn |
10so | Д.Хаянхярваа: Эдийн засгийн гол дампуурал Монголбанкны үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрч байна | ikon.mn | 05/29/2017 17:06:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцэв. Хурлын эхэнд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтад үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл гаргах тухай бүлгийн гишүүд хэлэлцээд зүйтэй гэж үзжээ.
Дээрх тогтоолын төсөлд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулсан, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулсан, хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломжийг олгосноор төрд их хэмжээний хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн нэр бүхий өмнөх албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгохоор тусгажээ.
Монголбанкны төсөл хөтөлбөр хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх ёстой
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Шалгалтын дүнгээс харахад өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн гол дампуурал нь Монголбанкны үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөр хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзлээ.
УИХ дахь АН-ын бүлэг шалгалт хийх ажлын хэсэгт оролцоогүй, улстөржсөн дүгнэлт гаргасан гэж ярьж байгаа.
Бид цөөнх байхдаа Монголбанкинд шалгалт хийх тухай асуудлыг УИХ-ын даргад удаа дараа тавьж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй.
Энэ удаагийн ажлын хэсгийн шалгалтын санал, дүгнэлтийг АН-ын бүлгийн гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байж болно.
Зарчмын хувьд олон улсын байгууллагаас Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн ерөнхий аудитын дүнтэй нийцэж байгааг Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн” гэлээ.
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг
Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ажлын хэсэгт АН-ын гишүүдийг оруулаагүй гэдэгтэй санал нийлэхгүй.
Ажлын хэсэг байгуулах асуудлыг байнгын хороогоор нээлттэй хэлэлцэж, оролцох хүсэлтэй долоон гишүүнийг хамруулсан.
Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн.
2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон.
2016 оны эцэс гэхэд хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болоод байна” гэв.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг тал бүрээс нь судалж, гишүүдийн саналыг авч байгаа ажээ. | https://ikon.mn/n/10so |
10sp | "Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 05/29/2017 17:47:31 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:47 2017/05/29
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.29/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
34-13-11-17-39-19 +26
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
2-7-3-0-4-8
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
5-2-0-5
2-р зэргийн хонжворын хариу:
1-9-7-4
3-р зэргийн хонжворын хариу:
1-5-7-1
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:05 2017/05/29
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.05.29/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/674756086043296/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:47 2017/05/29
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.29/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
34-13-11-17-39-19 +26
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
2-7-3-0-4-8
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
5-2-0-5
2-р зэргийн хонжворын хариу:
1-9-7-4
3-р зэргийн хонжворын хариу:
1-5-7-1
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/10sp |
10sq | Зонта Олон улсын байгууллагын бүсийн хурал Улаанбаатар хотноо анх удаа боллоо | Б.Ану | 05/29/2017 17:19:00 |
АНУ-д 1919 онд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес эрхэлж буй төрөл бүрийн мэргэжлийн элит эмэгтэйчүүд санал нэгдэн байгуулсан Олон улсын “Зонта” клуб дэлхийн 67 оронд 1,200 гаруй клубтэй, 33,000 гаруй гишүүнтэй, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх чиглэлээр дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Зонта олон улсын байгууллага нь шинэ мянган гарснаас хойш гэхэд л 37 улс оронд 2 сая эмэгтэйчүүдийг хамарсан эмэгтэйчүүдийн боловсрол, ахуй амьдрал, хөдөө аж ахуйн болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр олон арван төсөл хэрэгжүүлж, бизнесийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, мастерын зэрэг олгох сургалтын 7,000 ам.доллар хүртэлх тэтгэлэгийг 12 хөтөлбөрийг, 32 бүс нутагт 1,000 ам.долларын тэтгэлэгийг жил бүр, докторын зэрэг олгох сургалтын 9.7 сая ам.долларыг 71 орны 1,114 эмэгтэйд олгосон байна.
Зонта олон улсын байгууллага залуу эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр 54 орны 692 эмэгтэйд 765 мянган ам.долларын тэтгэлэг олгож, сурагч оюутнуудыг ирээдүйд бэлтгэх зорилгоор Зэт клуб болон Алтан Зэт клубыг зохион байгуулж, төрөл бүрийн хөтөлбөрүүдэд хамруулж байна.
Эмэгтэйчүүдийн хүчирхийлийн эсрэг аянд дуу хоолойгоо нийлүүлж, энэ чиглэлээр нийгэмд өөрчлөлт авчрах, ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, өмгөөлөн хамгаалах чиглэлээр 1999 оноос хойш 42 улс оронд 5.5 сая ам.долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлээд байна.
Монголын эмэгтэйчүүд 2004 оноос эхлэн Зонтачуудын эгнээнд элсэж, дэлхий нийтийн эмэгтэйчүүд, охидын төлөөх хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж, Зонта олон улсын байгуулагын санд 67.1 сая төгрөг, 31.0 мянган долларын татвар, хандив төвлөрүүлж, 56 сая төгрөг, 30 мянган ам.долларын төсөл, хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүллээ.
Олон арван эмэгтэйчүүд, охидын амьдралын чанарыг сайжруулах, амьдрах ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэн ажилладагаас гадна захын хорооллын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд болон өсвөр насны охид, оюутнуудад эрүүл ахуйн, хотын соёлд суралцах, зөв төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах зэргээр ажиллаж байна.
Улаанбаатар Зонта клуб 2015 оноос Зонта олон улсын байгууллагын 31 дүгээр дүүрэгт нэгдсэн бөгөөд 3-р хэсгийнхээ анхны хурлыг 2017 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, Тайвань улсаас 40 гаруй төлөөлөгчид ирж оролцлоо.
Хурлын үйл ажиллагааны хүрээнд УБ Зонта клубын гишүүд Тайваны Зонтачуудтай хамтран Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайхын 109 дүгээр бага сургуулийн 60 гаруй хүүхдэд шүдний үзлэг хийлгэж, шүдээ хэрхэн эрүүл байлгаж хамгаалах талаарх эрүүл ахуйн сургалтыг, Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 150 гаруй хүүхдэд хүйсийн тэгш эрх болон хүчирхийллийн тухай сургалтыг “Хүчирхийллийн эсрэг төв” ТББ-тай хамтран тус тус зохион байгууллаа.
Улаанбаатар Зонта клуб нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн дотуур байранд амьдардаг 25 сурагч охидуудыг сургагчаар бэлтгэх төслийг Хөөрхөн зүрхнүүд” ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Тайваны Зонтачууд тус сургууль дээр зочилж, сургагчаар бэлтгэгдсэн охидуудтай уулзаж, 29 дүгээр тусгай сургуультай танилцаж, тус сургуулийн сурагчдын гар урлалын үзэсгэлэнг таашаан сонирхов. Энэ үеэр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах чавдар, орчин, нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Зонта олон улсын байгууллагын 31 дүгээр дүүргийн Зонтачууд хамтран ажиллах талаар тус сургуулийн захиргаатай харилцан санал бодлоо солилцлоо. | https://ikon.mn/n/10sq |
10sr | Нийслэлд морьт болон нохойт эргүүл ажиллаж байна | ikon.mn | 05/29/2017 17:38:00 |
Нийслэл хотын хэмжээнд 10 морьт, 9 нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Эргүүл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад байгаа билээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Цагдаагийн газар | https://ikon.mn/n/10sr |
10ss | Өвөр Монголын Өөртөө Засах орны их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа | ikon.mn | 05/29/2017 18:12:00 |
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тэтгэлэг болон суралцах сургуулийн тухай мэдээллийг http://www.mecss.gov.mn/post17052501 холбоосоор үзнэ үү.
Бакалаврын сургалтад:
Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл
Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан 25 хүртэл насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.
БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан
Үүнд:
Бүрэн зөв бөглөсөн анкет /http://www.mecss.gov.mn/post17052501/
Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/
Тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/
Шалгалтын хураамж 15,000 төгрөг
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2017 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдийн 10-17 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн I байрны 4 давхрын 421 тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Хоёр. Сонгон шалгаруулалт Бичгийн шалгалт
Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.
Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ.
Ярилцлага Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана. Ярилцлагыг 2017 оны 06 дугаар сарын 05, 06-ны өдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ.
Сонгон шалгаруулалтын дүнг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.
БСШУСЯ, БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ.
Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.
Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 321974 утсаар лавлана уу.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,СПОРТЫН ЯАМ
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ | https://ikon.mn/n/10ss |
10st | ҮЙЛ ЯВДАЛ: Богд уулын газар өмчлөлийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ | Г.Мөрөн, iKon.mn | 05/30/2017 08:00:00 | Хангарьд ордны 14 давхарын хурлын их танхимд
08:30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн энэ оны 2-р хуралдаан болно.
Туушин зочид
09:00-14:00 цагт Монголын ойн нөөцийг хамгаалах асуудлаар томоохон хэлэлцүүлэг хурал болно. Энэ үеэр Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг генетикийн олон янз байдлыг хадгалсан өвөрмөц экосистемтэй. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний сөрөг үйл ажиллагаа, түймрээс үүдэлтэй ойн доройтол, хомсдол эрчимжиж улмаар ойн генетик нөөцөд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн, судлаачид илрүүлж тогтоосон зэрэг чухал асуудлуудыг хөндөх юм.
11:00 цагт Манай эх оронд анх удаагаа зохион явагдах "Fiba 3x3 Ulaanbaatar Challenger" /Гранпри/ тэмцээний Хэвлэлийн бага хурал болно. Уг тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 12 орны баг тамирчид оролцох юм.
МҮЭСТО-д
10:00 цагт МАХН-аас Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж буй С.Ганбаатарт МҮЭХ-ноос "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулна. Цалин хөлс, хүнсний аюулгүй байдал, ард иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэдээс ирүүлсэн саналд үндэслэж гаргасан баримт бичгийг 2008 оноос УИХ болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд МҮЭХ-ноос гардуулж ирсэн уламжлалтай.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Жил бүрийн тавдугаар сарын 31-нд дэлхийн тамхины эсрэг өдрийг тэмдэглэн тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах ажлыг зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулж ерөнхий боловсролын сургуулийн багш нар, Монголын сурагчдын холбоо хамтран сурагчдад хандан уриалга гаргаж мэдээлэл хийнэ.
11:30 цагт Монголын уулчдын клубээс Богдхан уулын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт Дэлхийд нэн ховордсон мазаалай хамгаалах зорилгоор нэгдсэн залуус Монголын бартаат замын холбоотой хамтарч “Мазаалай-2017” бартаат замын уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Зөв Монгол ирээдүй” ТББ, “Sunshine villa” хотхон ажиллаж байна.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт 24 цагт 240 км дугуйн аялал зохион байгуулах тухай “Олон улсын унадаг дугуйн аялалын холбоо”-ноос мэдээлэл хийнэ.
14:00 цагт МАХН-аас шуурхай мэдээлэл хийнэ.
Эрүүл мэндийн яамны А танхимд
11:00 цагт Эрдэмтэн судлаач Р.Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ. Уг шагналыг гардуулж өгөх үйл ажиллагаа болно.
Сүхбаатарын талбайд
11:00-17:00 цагт Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
Сүлд чуулгын байранд
13:00 цагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Өсвөрийн сэргийлэгчдэд баяр хүргэе” талархлын арга хэмжээ зохион байгуулагдана. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд, Цагдаагийн байгууллагын удирдлагууд болон бусад байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэх, урлагийн тоглолт үзүүлэх зэрэг хөтөлбөрүүд явагдана.
АСА циркэд
14:00 цагт СХД-ийн 2,000 хүүхдэд зориулсан арга хэмжээ болно.
Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд
14:00 цагт Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдээ эерүү зөөлөн аргаар өсгөн хүмүүжүүлэх тухай монгол уламжлалд тулгуурлан бичсэн “Аав ээжийн ном” зөвлөмж номын нээлт болно. | https://ikon.mn/n/10st |
10su | Бүтэн 15 жил үргэлжилсэн хэрүүл эцэслэх үү?! | Б.Төрбат | 05/30/2017 08:14:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэх албан тушаалын ард ямар эрх ашиг "нуугдсан" болоод Р.Нямдорж өнөөг хэр нь ажлаа хүлээлгэж өгөхийг хүсэхгүй байна вэ?!-
Монголын Үндэсний бөхийн холбоог 1998 оноос хойш өнөөг хүртэл удирдсан Р.Нямдоржийг үүрэгт ажлаас нь "чөлөөлжээ". Тус холбоог олон жил тэргүүлж, "Монгол бөхийн өргөө"-нд эзэн сууж "дархлагдсан" гэгддэг түүний оронд "Гацуурт"-ын Л.Чинбатыг томилсон байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн ням гарагт Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хуралдаан болж дээрх шийдвэрийг гаргажээ. Тэд энэ тухайгаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн юм.
Тодруулбал, ээлжит бус "Их Эе"-ийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатар "Хурал шүүхийн шийдвэрийн дагуу болсон. Хурлаар холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөнөөс Х.Баянмөнх, А.Сүхбат, нар нэрээ татаж Л.Чинбатыг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 100 хувийн саналаар сонголоо. "Их Эе"-ийг зарлан хуралдуулах дүрэмд 200 хүртэлх төлөөлөгч оролцоно гэж заасан байдаг. Нийт 170 төлөөлөл оролцсон. Хурлаар холбооны тэргүүнийг сонгож батламжлах, Цэцдийн зөвлөлийн дарга болон гишүүдийг томилсон. Хууль дүрмийн дагуу хуралдсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харин хуучин МҮБХ-нд дэд тэргүүн гэсэн албан тушаал байсныг болиулж, Дотоод ажлаа хариуцсан гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалыг оруулж ирлээ. Гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд сонгон шалгаруулалтаар зарлана. Хурлын тайланг албан ёсоор хуучин удирдлагуудад хүргүүлнэ. Тэднийг ухамсраараа үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байна" гэв.
Харин нөгөө талд Р.Нямдорж ээлжит бус "Их Эе"-ийнхээ шийдвэрийг эсэргүүцэж мөн л өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Тэрбээр "Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат, Ж.Ганболд, Х.Баянмөнх нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй, нэр хүнд муутай. Би үүнийг Монголын бөх сонирхогчдод гурван жилийн өмнөөс хэлсэн. Миний хүсэж байгаа ганц зүйл бол биеийн хөгжил, оюуны хөгжил, сэтгэл зүрхний хөгжил, иргэний боловсролтой хүнд би ажлаа өгнө. Монгол бөхөө гэсэн сэтгэл зүрхгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Ганболд нарт ажлаа өгөхгүй. Дэвшүүлээд байгаа хүн нь эд нартай адил бөхөө гэх сэтгэл, зүрхгүй ижил хүн байж магадгүй гэж би хардаад байгаа юм. Тэрнээс Л.Чинбат бид хоёр нэг нутгийнхан. Энд нэр дэвшиж байгаа хүн ямар ч намын харьяалалтай байх ёсгүй. Хоёрдугаарт бөхийг үздэг, дунд нь ороод холилдож явдаг ийм хүн байх ёстой" гэх тайлбарыг өглөө.
Хэрэв уншигчид санаж байгаа бол дээрх үйл явц бүтэн 15 жил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийг албан тушаалаас нь буулгах гэсэн нөхөд, эсрэгээрээ албан тушаалаасаа буухгүй гэх Р.Нямдорж хоорондын тэмцэл аль 2002 оноос эхлэлтэй. Нөгөөтээгүүр Р.Нямдорж тэргүүнийг тойрсон хар бараан мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа хөвөрдөг жишиг тогтжээ.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтнүүд “Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолоо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед шударга ариун байх ёстой Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна.
Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү” хэмээн нэг биш удаа мэдээлэл хийж байлаа.
Эсрэгээрээ тэр бүхэнд нь Р.Нямдорж тэдний өгсөн мэдээллийг эсэргүүцэж хэвлэлд хандах зэргээр үйл явдал өрнөсөөр өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Энэ бүхнээс харахад Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэх албан тушаалын ард ямар эрх ашиг "нуугдсан" болоод Р.Нямдорж өнөөг хэр нь ажлаа хүлээлгэж өгөхийг хүсэхгүй байна вэ?! гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байна.
Зарим нэг нь УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын хэлсэнчлэн Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж, сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлдөг болохоор Р.Нямдорж тэргүүн албан тушаалаасаа буухыг төдийлөн хүсдэггүй гэх яриаг ч түгээжээ. Магадгүй Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэх албан тушаал авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон байж ч мэднэ. Тиймээс л Р.Нямдорж өнөөг хүртэл албан тушаалаасаа зүүгдсээр байгааг үгүйсгэхгүй.
Нөгөөтээгүүр сүүлийн 15 жил үргэлжилсэн Монголын үндэсний бөхийн холбооны их хэрүүл шинэ тэргүүн сонгогдсоноор төгсөх шатандаа орж байж ч мэдэх юм. Тэртээ 2002 оноос эхлэлтэй уг хэрүүл ийн үргэлжилж байгаа нь цаанаа нэлээдгүй том эрх ашиг явж байгаа мэт гэх харыг дагуулж байгаа ч ямар ч эрх ашиг байсан энэ бүхний хамгийн том золиос нь бөхчүүд болж байгааг бөх сонирхогчид хэлж байна. Өнөө цагт бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаа ч гэсэн Монгол бөх гэдэг хэдэн олон зуун жилийн түүхтэй бөхийн өв соёлыг өөрийн биед тээн яваа бөхчүүдийн эрх ашиг хамгийн ихээр хохирч байна.
Маргалдагч талууд бөхчүүдийг нутаг усаар нь хуваан авч Хэнтийн бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг дагаад Р.Нямдоржийн талд орчхоод байдаг, харин Өвөрхангайнхан Д.Сумъяабазар аваргыг дагаад А.Сүхбатын талд ордог хэмээн ярьж суусан удаа ч бий. Одоо харин энэ талцал, тэмцэл үгүй болж Монгол бөхийн хөгжил шат ахих ёстой гэсэн их хүлээлт бөх сонирхогчдын дунд үүслээ. Харин бүтэн 15 жил үргэлжилсэн хэрүүл эцэслэх үү.
| https://ikon.mn/n/10su |
10sv | Хүчтэй шуурганы улмаас Москва орчимд 12 хүний амь үрэгдэж, 125 хүн гэмтжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/30/2017 08:17:00 |
Даваа гарагт буюу өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хот орчимд хүчтэй аадар бороо орж шуурга дэгдсэнээс хамгийн багадаа 12 хүн амиа алдаж, 125 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай Бүх Оросын Гамшгаас Хамгаалах төв мэдээллээ.
Салхины улмаас моднууд үндсээрээ булгарч, байшин барилгын дээврүүд хууларсан байна. Гэмтэж бэртэн хүний тоо нэмэгдсээр байгааг эрүүлийг хамгаалах байгууллагууд мэдээлжээ. Амиа алдагсад унасан мод, барилгын дээвэрт дарагдсан байна. Автозамууд дээр хугарсан моднууд унаж, замын хөдөлгөөнийг саатуулжээ.
Москвагийн Домодедово, Шереметево нисэх буудлуудад 13 нислэг цуцалж, 33 нислэгийг хойшлуулсан байна. Ирж байгаа онгоцнуудыг өөр буудлууд руу буцаах арга хэмжээ авсан гэнэ. Салхины хурд 17-22 метр/секунд хүрч байгаа ба гамшигт үзэгдэл Мягмар гарагийн өглөөг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой Байдлын яамнаас мэдээлжээ.
Москва орчмын 102 хот, тосгодын 18,000 гаруй хүн цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Даваа гарагт болсон байгалийн үзэгдэл нь Москвагийн түүхэнд хамгийн их хохиролтой гамшигт тооцогдож байгаа юм. 1998 онд тохиолдсон үүнтэй ижил үзэгдлийн үеэр 9 хүн амиа алдаж, 165 хүн гэмтэж байжээ. Харин 1904 онд болсон шуурганаар 9 хүний амь үрэгдсэн гэх баримт бий.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/10sv |
10sw | Төрийг үүсгэгч гэр бүл | Э.Мөнхзаяа | 05/30/2017 08:27:00 |
-Кеннедигийн эзэнт гүрэн өчигдөр ба өнөөдөр-
Өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд Америкийн хамгийн нэр хүндтэй Ерөнхийлөгчийн нэг Жон Фицжеральд Кеннедигийн мэндэлсний 100 жилийн ой тохиолоо. Тэрээр улс орноо хоёр жил гаруйхны хугацаанд удирдсан ч гялалзсан их амжилтуудаараа ч, чих дөжрөм уналтаараа ч дурсагдан үлджээ. Кеннеди нь улс төрийн удирдагчийн үлгэр жишээ төдийгүй загварын бурхан байсан гэхэд болно. Ерөнхийлөгчийг хөнөөсний дараа түүний төрөл төрөгсөд ч Америкийн улс төрд нөлөөгөө үзүүлсээр байна. Ингээд хамгийн алдартай улстөрчийн домогт гүрний тухай өгүүлье.
АНУ-д өмнө нь, одоо ч хааны гэр бүл гэж байсангүй. Гэхдээ хэрвээ түүнтэй дүйцэхүйц гэр бүлийг гаргаад ир гэвэл Кеннедигийн гэр бүл хамгийн тохирох нь гэж хэлж болохоор юм. 1947 оноос хойш өнөөдрийг хүртэл, 2011-2013 он хүртэлхийг эс тооцвол жил бүр эдний овгийн нэг гишүүн нь холбооны сонгуульт албан тушаалд очиж байв. Домогт Кеннедигийн эзэнт гүрэн XIX зуунаас буюу “Phytophthora infestans” бичил шимэгчээс үүдэлтэй гэж хэлж болно.
Төмсний өлсгөлөнгийн дүрвэгсэд
Ирландад 1845 онд нүдэнд үл үзэгдэх “Phytophthora infestans” шимэгчид төмсний булцууг сүйтгэж, тариалсан төмс шууд л хөрсөндөө ялзарч эхэлжээ. Үүний улмаас Британичуудад боолчлогдсон тариачид мөнгө олох цорын ганц эх сурвалжаа алдсан байна. Анхандаа Засгийн газраас тэдэнд тусламж үзүүлэх гэж оролдож байсан ч мөнгө нь тэр дороо дуусжээ.
Төмснөөс олдог орлого нь хумигдсан Англи, Шотландын газар эзэмшигчид өөрсдийн эзэмшлийн Ирландын газар нутгаа түрээсэнд үнэ хаялцуулан өгч эхлэв. Гэтэл дарин дээр давс гэгчээр маш хүйтэн өвөл болж, өлсгөж, даарч бээрсэн тариачдыг чийг бам, улаан эсэргэнэ, цусан суулга зэрэг өвчин нөмөрчээ. Ингээд хэдэн арван мянган Ирланд хүн улс орноосоо дүрвэж эхэлсэн байна. Тэдний тоонд Патрик Кеннеди байжээ. Тэрээр Америкийн Бостонд ирж, торх үйлдвэрлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд үүнийхээ ачаар амьдралаа хөл дээр нь босгосон байна.
Хандыг нь хага дарсан нь
Патрикийн хүү гурван ч баар эзэмшдэг болсон байна. Гэхдээ түүний ач хүү Жозеф илүү их амжилтад хүрсэн нэгэн байлаа. Тэрбээр үл хөдлөх хөрөнгө, кино урлагт идэвхтэй хөрөнгө оруулалт хийх замаар үлгэрийн мэт баяжиж чаджээ. Түүнийг хуурай хуультай он жилүүдэд архи дамлан зардаг хүмүүсийг архиар хангадаг байсан гэдэг.
Жозеф Бостон хотын даргын охинтой гэрлэж, Ерөнхийлөгч Франклин Рузвельттэй хүртэл танилцжээ. Энэ нь түүнийг их улс төрд ороход тус дөхөм болсон байна. Кеннеди Үнэт цаас, биржийн хорооны нэгдүгээр дарга, Их Британи дахь АНУ-ын Элчин сайд хүртэл болж байв.
Ингээд бүх зүйл амжилттай сайхан бүтэж байсан мэт боловч Жозефыг Дэлхийн хоёрдугаар дайны үеэрх баримталж байсан байр суурь нь өндөр суудлаас унахад нөлөөлсөн юм. Тэрбээр АНУ-ыг зөрчилдөөнд хутгалдан орохыг эсэргүүцэж, нацистын Германтай харилцаагаа сайжруулах ёстой гэж зүтгэж байв. Үүнээс гадна Вант улсыг ялагдлаа хүлээх ёстой гэж байнга шаардаж байсан нь Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн дургүйцлийг төрүүлжээ.
Ийнхүү дипломатчийн карьер, улс төрийн нэр хүнд нь унасан ч Жозеф бууж өгөхийг хүссэнгүй. Тэрбээр дөрвөн хүү, таван охиноо нөлөөллийнхөө гол зэвсэг болгохоор шийджээ. Ингээд хүүхдүүдээ багаас нь бие биеэ түшиж, гэр бүл бүхнээс илүү гэдгийг сургаж эхэлсэн байна.
Жозеф хөвгүүдээ хоорондоо өрсөлдөн тэмцэлдэхийг сайшааж, том хүү Жогоо улс төрийн карьер эхлүүлж мэдэх нэгэн гэж харж байв. Гэвч тэнгисийн цэргийн хүчний нисгэгч Жо хүү нь дайнд амиа алджээ. Хүмүүс түүнийг тэнгисийн цэрэгт алба хаадаг дүү Жоноосоо илүү гэдгээ харуулах хүүхдийн дэврүүн хүслээр хүнд даалгавар гүйцэтгэх гэж яваад амиа алдсан гэж ярьцгаадаг. Энэхүү эмгэнэлт явдлын дараа Жозеф хүү Жоноо нөлөө бүхий улстөрч болгохоор бат шулууджээ.
Дайны дараа Кеннедигийн гэр бүлийн уугуул Жозеф мөнгө, нэр нөлөөгөө ашиглаж байгаад Жоны цэргийн гарамгай амжилтыг олон нийтэд цацаж эхэлжээ. Тухайлбал, түүний командлал дор Япончуудын живүүлсэн шумбадаг минат онгоцноос далайчдыг хэрхэн аварсан тухай өгүүлэл “New Yorker” сэтгүүлд хэвлэгдэж, хэдэн зуун мянган хувиар тараагдаж эхлэв. Бага Кеннеди зурагтаар байнга гарч, сонгогчдодоо гэр бүлээ харуулж, тэрүүхэн тэндээ од болж дөнгөжээ. “Кеннедигийн гэр бүл үргэлж л улстөрч, алдартны хил хязгаарыг давдаг байсан” хэмээн зохиолч Винсент Бздек өгүүлжээ. Жозефын тооцоолол ч зөв байж, Жон Кеннеди төлөөлөгчдийн танхимд сонгогдсоноо дараа нь сенатад орж, 1960 онд Цагаан ордны Зууван танхимыг эзэгнэж эхэлжээ.
Домог болсон хүн
“Агуу Ерөнхийлөгч”, “Есүс Христээс хойших хамгийн шилдэг хүн”, “Бурхан минь, бидэнд тэр ямар их үгүйлэгдэж байна вэ?”. Иймэрхүү бичгийг Техасын Далласт орших, Ли Харви Освальд гэгч Ерөнхийлөгч Кеннедиг буудсан байран дахь “Зургаадугаар давхрын музей”-н дурсгалын номоос харж болно.
Үнэхээр ч Кеннеди олон зүйлээрээ анхдагч байсан юм. Түүний хувьд ХХ зуунд төрсөн анхны Ерөнхийлөгч, Цагаан ордонд орж ирсэн Дэлхийн хоёрдугаар дайны анхны залуу дайчин, анхны католик шашинт Ерөнхийлөгч, тус улсын түүхэн дэх хамгийн залуу төрийн тэргүүн гээл дурдаж болно. Тэрбээр өмнөх найман жилд мандуулсан цэргийн алдрын дор идэвхгүй ажилласан, генерал, Бүгд найрамдах намын Дуайт Эйзенхауэр Ерөнхийлөгчийн зогсонги байдлыг эвдэх амлалттайгаар засгийн эрхэнд гарч иржээ.
Кеннеди олон ч азгүйдэлтэй тулгарч байсан. Кубад довтолсон нь бүтэлгүйтэж, конгресст оруулсан олон хуулийн төсөл нь батлагдаагүй юм. Зөвлөлтийн удирдагч Никита Хрущевтэй 1961 онд Вена хотод уулзсаныг АНУ-д одоо ч үндэстний гутаан доромжлолын жишээ гэж үздэг. Тэр өөрөө ч бас “Миний амьдралын хамгийн таагүй үйл явдал. Тэр намайг зүгээр л урж тасдан хаясан” хэмээж байжээ.
Гэсэн ч тэр цөмийн дайны эргүүлэгт орсон үед Карибын хямралыг зогсоохын тулд маргашгүй амжилтаараа олны сэтгэлд үлдсэн билээ. “The Atlantic” номын зохиолч Алан Бринкли “Кеннеди бидэнд үндэстний боломж хязгаарлагдмал бус, ирээдүй цэлмэг байх, Америкчууд хүнд асуудлыг шийдвэрлэж, агуу их алхам хийх чадвартай гэдгийг харуулсан үеийг санагдуулдаг” хэмээн бичжээ.
Үнэхээр ч түүнийг төрийн эрх барьж байх үед Пентагоныг байгуулж, 1961 онд тэрбээр алдарт үгээрээ АНУ-ыг сансрын уралдаанд хөтлөн оруулж, эцсийн цэг нь саран дээр аялах гэдгийг сануулсан билээ.
Түүний үед л “Агуу их нийгэм”-ийн тухай олон хуулийг бий болгож, АНУ-ыг орчин үеийн олон соёлт, олон үндэстнийг хамарсан нийгмийг бий болгох боломжийг бүрдүүлсэн. Түүний хэлсэн “Улс орон тань танд юу хийж өгч чадах вэ гэж битгий асуу. Харин та улс орондоо юу хийж чадах вэ гэдгээ асуу” хэмээх алдарт үг бий. Кеннеди Цагаан ордны өмнөх эздээс гадаад төрхөөрөө ч ялгардаг байв. Түүний хувцаслалт, донж маягийг анх зурагтаар гарч эхлэх үеэр л хүмүүс бахдан ярьдаг байжээ. Жон Зууван танхимдаа ч, гольфийн талбай дээр ч, тэр ч бүү хэл гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа ч тун дэгжин харагддаг байв.
“Mr.Porter” сэтгүүлд хүртэл “Кеннедигийн эвгүй гэрэл зургийг хайгаад үзээрэй. Хүлээж байя. Харсан уу? Нэг ч байхгүй байгаа биз” гэж бичжээ.
Үүнээс гадна түүний үхэл одоог хүртэл дуулиан тарьсан хэвээр байна. 1963 онд түүнийг Ли Харви Освальд гэгч буудан хороосноос хойш хүмүүс зөвхөн энэ алуурчин биш, нууц хуйвалдагчдын золиос болсон юм биш биз гэж хардсаар байгаа юм.
Мөнхийн эзэнт гүрний хараал
Жоныг таалал төгссөний дараа ард түмэн түүний дүү, Ерөнхий прокурор асан Робертод анхаарлаа хандуулж эхэлсэн. 1968 онд тэрбээр Ардчилсан намын дотоод сунгаанд ялалтын ирмэг дээр ирж, улс орныг удирдах боломж гарсан хэдий ч Серхан Серхан Бишара гэгч Палестин эрд алуулсан юм. Тэнгисийн цэргийн нисгэгч Жо амиа алдаж, Жон, Роберт нар хүний гарт хороогдсоны дараа ард түмний дунд “Кеннедигийн хараал”-ын тухай цуу яриа гарч эхэлсэн юм. Википедиагаас үзэхэд 1944 оноос хойш өнөөг хүртэл алдарт гэр бүлийн найман гишүүн зүй бусаар үхсэн байдаг.
1969 онд Жозефын гэр бүлээс цорын ганц амьд үлдсэн хүү Тэд Кеннеди авто машин жолоодож яваад гүүрнээс ниссэн юм. Тэр золоор амьд гарсан ч хажууд нь сууж явсан найз бүсгүй нь амиа алджээ. Үүнээс хойш түүнийг байнга азгүйдэл дагасан бөгөөд гэрлэлт нь бүтэлгүйтэж, хөлөө тайруулж, нэг хүү нь хорт хавдартай болж, архидалт, мансууруулах бодис гээд үргэлжилсэн билээ. Гэсэн ч тэр 47 насандаа сенатор болж, 2009 он хүртэл амьдарсан юм.
Хэдийгээр Кеннедигийн гэр бүлд “хараал” туссан гэдэг ч Америкийн улс төрд тодхон ул мөрөө үлдээсээр байна. Жон Кеннедигийн зээ дүү Мария Шрайвер алдарт жүжигчин Арнольд Шварценеггертэй гэрлэж, түүнийг улс төрийн хүрээлэлд оруулж чадсаны ачаар Калифорни мужийн амбан захирагч болгож байсан. Жозефын гуч охин Мэриленд мужийн амбан захирагч болж, гуч хүү нь конгрессын гишүүн болж байв.
Кеннедигийн залуу үеийнхэн ч өвөг дээдсийнхээ замналаар явж байна. Өдгөө 36 настай III Жозеф л гэхэд Массачусетс мужаас конгрессын гишүүн болон сонгогдсон бол 24 настай домогт Ерөнхийлөгчийн гуч Жек Шлосберг бас л улс төрд орох сонирхлоо илэрхийлээд буй. Тиймээс ирээдүйд Америк улсад “Кеннеди Ерөнхийлөгчид” хэмээх уриа лоозон гарч, Америкийн улс төрийн олимпын оргилд алдарт эзэнт гүрний төлөөлөгч гарч ирвэл гайхах явдалгүй болжээ.
| https://ikon.mn/n/10sw |
10sx | Унадаг дугуй унахыг хориглоё | Н.Батзаяа, Монголын мэдээ | 05/30/2017 08:35:00 |
“Унадаг дугуй унаж явсан хүүхэд машинд шүргүүллээ” гэх сэтгэл сэртхийлгэм мэдээлэл ойрын үед ихээхэн сонсогдож буй. Түүний нэг илрэл нь өдөр бүр Замын цагдаагийн албанаас гаргадаг хоногийн мэдээлэлд энэ төрлийн осол, гэмтлийн 1-2 тохиолдол бүртгэгдсэн байх нь энгийн үзэгдэл болсон мэт харагдана. Хааяа зам булаацалдан машины хажуугаар хурдлан өнгөрөх унадаг дугуйтай хүүхдийн араас “Явган хүнийхээ замаар яваач. Машинд дайруулчих гээд байх юм” хэмээн бухимдах жолооч цөөнгүйнхэн харагддаг. Гэвч унадаг дугуйтнууд явган хүний замаар явах ёстой юу гэвэл бас л үгүй гэж хариулна.
Тиймээс л энэ төрлийн осол, гэмтэл ихсэж, улмаар амиа алдах тохиолдол ч гарч байгаа юм. Улаанбаатар хотын төвд унадаг дугуйтнуудад зориулсан зам гэж алга. Өөрт нь зориулсан зам талбай байхгүй учраас хүссэн газраараа явах нь ч тодорхой. Гэхдээ энэ асуудлыг тоохгүй өнгөрч болохгүй. Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 18 хүүхэд амиа алдаж, 46 хүүхэд хүнд хөнгөн байдлаар гэмтжээ. Харин Нийслэлийн хэмжээнд 28 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна. Түүнчлэн 2017 оны эхний дөрвөн сард гэхэд зөвхөн унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртөж, амиа алдсан дөрвөн хэрэг бүртгэгдсэн тухай Замын цагдаагийн албаны судалгаагаар гарчээ.
Сүүлийн үед эцэг, эхчүүд компьютер, гар утаснаас татгалзаж аль болох хүүхдийнхээ эрүүл мэндэд нь ашиг тустай тоглоом сонгох болсон. Тэдний ихэнх нь унадаг дугуй сонгох нь бий. Унадаг дугуй хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд эерэг нөлөөтэй ч зориулалтын замгүйгээс болж таны хүүхдэд болон өрөөл бусдад ч томоохон гарз хохирол учирч байгаа юм. Тиймээс нийслэлийн удирдлагууд зориулалтын дугуйн замтай болтлоо бүх нийтээр унадаг дугуй унахыг хориглосон журам гаргачихвал яасан юм. Шулуухан хэлэхэд, дугуй унаж явсан хүүхэд хүнд бэртэх эсвэл амиа алдаж, жолооч нь хуулийн хариуцлага хүлээнэ.
Ингэж өөрийгөө болон өрөөл бусдыг ч хүнд байдалд оруулахын оронд дугуйн замтай болтол дугуй унахгүй байсан нь дээр биз. Эсвэл нийслэлийн хэмжээнд цөөхөн тоологдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Их тэнгэрийн ам, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтын зам дээр л унадаг дугуй унах зохицуулалтыг хийхгүй бол хүүхэд, багачууд зам тээврийн ослын томоохон хохирогч болж дуусах нь ээ.
Нэгэнт батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүйгээс хойш Нийслэлийн Засаг дарга С.Батболд эрх мэдлийнхээ хүрээнд уг асуудлыг шийдчихэж болмоор. “Зориулалтын бус газар унадаг дугуй унахыг хориглолоо” эсвэл “Зөвхөн зориулалтын замтай нэр бүхий газруудад унадаг дугуй унахыг зөвшөөрнө” гэсэн журам, захирамж гаргачихад асуудлыг багахан ч гэсэн шийднэ.
Сүүлийн үед хүүхэд, багачууд гэлтгүй залуучууд ч унадаг дугуйг сонирхож байна. Тэр бүү хэл, унадаг дугуй болон мопедоор ажлаа хийдэг хүн ч олширсон. Ялангуяа түргэн хоолны хүргэлтийн газрууд дээрх төрлийн унаагаар ажлаа залгуулдаг. Харин ажилчдынх нь ихэнх нь оюутан, залуус байх юм. Үүнээс харахад нэг сая 500 гаруй мянган хүн амтай мега хотод дугуйн зам үгүйлэгдэж байгаа нь илэрхий.
Тэртээ тэргүй дэд бүтэц, зам барилга нь хөгжчихсөн хотын замыг өргөтгөж, дугуйн замтай болгоно гэдэг үлгэрийн далай. Харин одоогийн нөхцөл байдалдаа таарсан захирамж, шийдвэрийг л гаргачих хэрэгтэй байгаа юм. Ядаж л хүүхдүүдийг зориулалтын зам, талбайд дугуй унуулж, автомашинтай зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцуулдаггүй болчихмоор юм даа.
| https://ikon.mn/n/10sx |
10sz | Зургаадугаар сарын 1, 2-нд бороо орох төлөвтэй байна | Л.Ганчимэг | 05/30/2017 09:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Зуны эхэн сар гарчхаад байхад бороо олигтой ордоггүй. “Жаахан бороо ороосой” гэдэг хүлээлт малчид, тариаланчдад хамгийн их бий. Тэр ч байтугай хотын иргэд хүртэл “Бороо ороосой” гэж хүсэж байна. Өдийхөнд орсон бороо газар тариаланд ч, малд ч хэрэгтэй болохоор тэр. Харин “хүсэхэд хясах” гэгчээр хурмаст тэнгэр хураа хайрлах нэг л дургүй. Үүнийг зарим туршлагатай малчин “Хэт халсан гантай жил болох нь” хэмээн тайлаад буй.
Олон жарны уламжлалтай монгол зурхайн ухаанд ч гал тахиа жилийн байгаль, цаг уурын өнгийг ерөнхийдөө хуурай, гандуу л гэж зурсан байх юм. Тиймээс зарим нутагт алтан баян хангайгаа аргадаж уул овоогоо тахиж эхэлжээ. Харин байнгын ажиглалт судалгаа хийж байдаг мэргэжлийн байгууллага болох Цаг уур орчны шинжилгээний газрын инженер хүн юу гэж үзэж байна вэ.
Ч.Сарантуяа: Наадмын үеэр хэт халж болзошгүй
Цаг уур, орчны шинжилгээний газрын технологич инженер Ч.Сарантуяатай энэ зургаадугаар сард цаг агаар ямар байх талаар ярилцлаа.
-Өнгөрсөн сард нийт нутгаар хуурайшилттай байлаа. Заримдаа бүр хэт халж, бороо хур ч тааруухан байсан. Харин энэ сард хэр халах бол, бороо хур хэр орох бол. Малчид “Энэ сард бороо хур орохгүй бол нийт нутгаар гандуу байх нь” хэмээн санаа зовниж сууна?
-Энэ сарын цаг агаарын дундаж температур Монгол орны нутгийн хойд хэсгээр уур амьсгалынхаа дунджаас 0.5-1 градус орчмоор дулаахан байх төлөвтэй. Бусад нутгаар дундаж хэмжээний орчим байна. Өөрөөр хэлбэл, баруун аймгуудын өмнөд хэсэг Ховд, Говь-Алтай, Баянхонгор, говийн ихэнх нутаг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджийнхаа орчим байх төлөвтэй. Энэ сард орох хур борооны урьдчилсан төлөвөөр бол Монголын ихэнх нутаг, ялангуяа нутгийнхаа хойд хагаст уур амьсгалынхаа дундаж хэмжээнд, өмнөд хэсгээр дундаж хэмжээнээс ахиу байна.
Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймаг, Дундговийн зүүн хэсэг, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, Сүхбаатарын баруун тал, Хэнтийн өмнөд хэсгээр дундаж хэмжээнээс бага зэрэг ахиу бороо хуртай. Хойд талын зарим бүс нутагт дундаж хэмжээнээс бага байх төлөвтэй. Тухайлбал, Увс, Хөвсгөл, Булганы хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун тал, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн хил залгаа нутгаар багавтар хур тунадастай байна.
Ер нь сүүлийн жилүүдэд тав, зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв хур тунадас арай ахиу орж, нийт нутгаар сэрүүвтэр байсан. Энэ жилийн төлөв ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү л маягтай байгаа. Хур тунадасны хэмжээ бага зэрэг нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Төвийн аймгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд хэсэг Хэнтий, Дорнодын хойт хэсэг, мөн Дорнодын урд хэсэг буюу Халх гол тал руугаа сарын нийлбэр тунадас 50-70 мл, баруун зүгийн нутаг, төвийн бүсийн нутгаар 8-30 мл, тал хээрийн бүс нутгаар 30-50 мл орчим хур бороо ордог.
Энэ гарч байгаа сард ч ийм хэмжээний хур бороо орох төлөвтэй байгаа. Гэхдээ нийт нутгийн баруун, төв хэсэг, зүүн аймгуудын зарим газраар энэ хэмжээнээсээ багавтар хур тунадастай байна.
-Сүүлийн жилүүдэд сэрүүсэхээрээ огцом хүйтэрч, дулаарахаараа хэт халдаг болжээ. Энэ сард цаг агаарын ийм огцом үзэгдэл хэр хэмжээний байх бол?
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт нэлээд эрчтэй болсноос цаг агаарын үзэгдэл эрс тэс явагдаж байгаа. Хүйтрэхдээ огцом хүйтэрч, халахдаа хэт халдаг болчхоод байна. Өнгөрсөн сард ч гэсэн ийм үзэгдэл болж, зарим өдөр огцом хүйтэрч, зарим өдөр нь хэт халсан. Гарч байгаа сард ч хур бороо багавтар байх шинжтэй. Тухайлбал, эхний 10 хоногийн сүүлийн 2-3 хоногт, хоёрдугаар 10 хоногийнхоо эхний хагаст 3-4 хоногоор халах төлөвтэй.
Энэ хугацаанд Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Орхон, Сэлэнгийн сав, говийн бүсийн өмнөд хэсгээр, мөн Дорнод аймаг, Дарьгангын өмнөд хэсгээр зарим өдөрт 30-36 градус, талын бүс нутгаар 27-33 градус хүрч хална. Гэхдээ сарын эхээр буюу 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд нутгийн зүүн талд бороо орж магадгүй. Мөн сарын эхний 10 хоногийн дунд үед нутгийн зүүн хэсгээр нэлээд сэрүүвтэр байх нь. Цаашид хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үед нутгийн зарим газарт бороо хуртай байх төлөвтэй. Энэ хугацаанд агаарын температур сэрүүснэ.
-Ирэх долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв ямар байх бол?
-Ерөнхийдөө олон жилийн дунджаасаа бага зэрэг дулаахан буюу 0.5-1 градус орчмоор дулаан байх төлөвтэй. Завсар хооронд нь 1-2 хоногоор хэт халах нь бий. Долоодугаар сар манай орны хувьд хамгийн дулаан сар, хамгийн их халдаг үе. Тийм учраас уур амьсгалын дундаж үзүүлэлт ч өндөр байдаг. Ялангуяа, наадмын үеэр болон наадам өнгөрөөгөөд нэлээд халах болов уу. Энэ жил ерөнхий төлөвөөрөө нэлээд дулаан байгаа юм чинь зарим өдөртөө хэт халахыг үгүйсгэхгүй.
-Хэт халж, бороо хур орохгүй бол үүл буудна гэж байсан?
-Үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Ус цаг уур орчны шинжилгээний газар болон бүх аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвүүд хийдэг. Тухайн үед хур бороо орох нөхцөл бүрдсэн байвал буюу үүлнийхээ шинж байдлыг ажиглаад хэрэв боломжтой бол хур бороо ороход үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасыг ахиулна. Энэ жил үүлэнд зориудаар нөлөөлөхийн тулд нэмж пуужин авсан байгаа.
Л.Тэрбиш: Хаврын дундаас хойш зундаа хуртай
Монголчуудын дийлэнх олонх нь монгол одон зурхайн тооллыг дагаж мөрддөг. Энэ жил буюу алтан унжлагат гал тахиа жил зурхайн тольноо хэрхэн буусныг эргэн сөхье. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн зурснаар “Үхрийн зүсэнд цагаан өнгө их тул боом, сахуу өвчин дэлгэрэх нигууртай. Толгой улаан нь хур багатай, халуун өвчин дэлгэрэх талтайг илэрхийлжээ. Эвэр, сүүл, чих, хөх зэрэг нь улс орон хөдөлгөөнтэй байхыг харуулж байна. Омруу хөх тул хаврын дундаас хойш зундаа хуртай. Биеийн өнгө цагаан нь зундаа мөндөр цохихын дохио. Дөрвөн шийр шар нь улирлуудын сүүлээр өвс ногоо сайтай байхыг харуулж буй” гэжээ.
Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүр барьсан нь хааны хатуу цааз бууна. Ард олон хаад, түшмэдтэй тэмцэлдэхийн дохио. Гутлаа өмссөн нь хур ихтэй, ард иргэд яаруу сандруу байхыг бэлгэднэ. Үхрийн өмнө яаран гүйж байгаа нь малд сайн ч ард зон хямралтай байна. Баруун чихний ар, зүүн чихний өмнүүр үс нь хийссэн нь өвчин бага байхын тэмдэг. Шар царайтай нь будаа тариа арвин авахыг бэлгэдэж буй гэсэн байна.
Ж.Гончигсүрэн: Дөрвөн улирлын эхээр хуурай гантай
Харин Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэн алтан тахиа жилийн ерөнхий төлөвийг зурахдаа “Энэ жил үхрийн өнгө нь цагаан. Шороон үхрийн зурлагыг дүрсэлбэл үхрийн толгой, ходоод, цулбуур нь улаан, эвэр, чих, сүүл, туурай, шийр, бие, ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарваж явна. Үхэр хариулаач нь цагаан царайтай, үсээ чихнийхээ араар хийсгэсэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон гутлынхаа барууныг өмсөж, зүүн гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан, хүч чадал багатай, идэр залуу, үхрийнхээ өмнө, яаравчлан гүйж явна” гэж байжээ.
Энэхүү зураглалаас жилийн байцыг залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Нийт олны үйлс бүхэн дэвжих боловч үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн сард хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг байна хэмээн үзсэн байна.
| https://ikon.mn/n/10sz |
10t | "Сүүлийн долоон улирлын турш гадаад эдийн засгийн сөрөг өөрчлөлтүүд төгрөгийн ханшинд нөлөөлж байна" | ikon.mn | 11/06/2013 12:11:00 |
Төгрөгийн ханш сулрах гадаад нөлөөлөл их байна
Монголбанкны ВЭЗГ-ын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас цаг үеийн асуудлаар буюу төгрөгийн ханшийн талаар дараах тодруулгыг авлаа.
- Төгрөгийн ам.доллартай харьцах ханш ямар шалтгаанаар эргээд суларсан бэ?
- Валютын ханш нэг хэсэг бууж байснаа дахин өсч эхэлсэн. Жишээлбэл, сүүлийн долоо хоногийн турш ам.долларын эсрэг төгрөгийн ханш 1724 төгрөг хүртлээ сулраад, ганцхан өдрийн дотор эргээд 14 төгрөгөөр буурч, засагдаж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд Монголбанкны зарласан ханш 1 ам.доллар 1702.28 төгрөгтэй тэнцэж байна.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бууралтын гол учир шалтгаан нь төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирдэг валютын урсгал татраад, нөлөөлөл нь валютын ханш дээр ирж байгаа.
Монголд орж ирдэг валютын урсгал татраад, нөлөөлөл нь валютын ханш дээр ирж байгаа.
Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин, нөхцөл байдал 2011 оны аравдугаар сараас муудаж эхлэх шинж гарсныг бүгд мэдэж байгаа. Улмаар 2012 оны сүүлээс Монголд орж ирэх хөрөнгө оруулалт муудах хандлагатай болж ирсэн. Тэгэхээр сүүлийн долоон улирлын турш дарааллаад гадаад эдийн засгийн орчны сөрөг өөрчлөлтүүд Монголын эдийн засагт таатай бус нөлөөллийг авчирсан. Ийм орчинд мэдээж эдийн засгийн эрсдлүүд үүссэн. Ялангуяа 2012 оны төгсгөлд нэлээд том, хямралын эрсдэл байсныг тойрч гарсан. 2013 он гарсаар гадаад эрсдэл маань арилчихаагүй, улам л нэмэгдсэн. Монголд орж ирэх валютын урсгал татарсан байдалтай л явж ирлээ. Тэгэхээр цаашдаа бид яах вэ гэхээр энэ асуудлын гол учир шалтгаан болсон төлбөрийн тэнцлээ л сайжруулах нь чухал.
- Төв банкнаас ямар арга хэмжээ авч байна вэ?
- Гадаад худалдааны энэ орчноос болоод гарч байгаа богино хугацааны шокууд дээр Төв банкнаас тодорхой хэмжээнд оролцоод ханшны огцом хөдөлгөөнийг зөөлрүүлэх, саармагжуулах ажлыг хийж байгаа.
Та бүхэн мэдэж байгаа сүүлийн 3-4 сарын дотор ханш хэлбэлзсэн хөдөлгөөн гарсан. Энэ дээр тогтворжуулах арга хэмжээнүүдийг авсан. Валютын дуудлага худалдаа тогтмол явуулж, зах зээлд валют нийлүүлж байгаа. Энэ талаарх мэдээлэл манай веб хуудас дээр тогтмол мэдээлэгдэж байдаг. Цаашдаа ч энэ арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн явуулна. Гэхдээ одоогийн ханшийн төвшнийг Монголбанк макро эдийн засгийн суурийг дагасан, тодорхой нөхцөл байдалтайгаа уялдаатай, нийцтэй байна гэж харж байна.
Төв банкнаас эдийн засгийнхаа суурь нөхцлүүдийг дагасан ханшийн хөдөлгөөний тренд хандлагын эсрэг ажилладаггүй. Харин огцом хөдөлгөөн үүсгэхгүй байх тал дээр анхаарч байгаа.
Өөрөөр хэлбэл, ханш өөрөө гадаад эдийн засгийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг багасгаж өгдөг, эрсдлийг өөртөө шингээж авдаг. Тэр хэмжээгээрээ нөлөөллийг нь зөөлрүүлж өгдөг, автомат тохируулагч гэж ойлгож болно. Тэгэхээр энэ чиглэлээр, нэгдүгээрт ханшийнхаа уян хатан бодлогыг үргэлжлүүлэх, хоёрдугаарт экспортын бүх төрлөө дэмжиж, урамшуулах, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх хэрэгтэй.
Ханшийн талаарх мэдээллийг графикаас үзнэ үү.
| https://ikon.mn/n/10t |
10t0 | Үзэгчдийн хүлээж буй шилдэг 10 кино | ikon.mn | 05/30/2017 09:15:00 | 1.Хуримын даашинзтай бүсгүй
Найруулагч: З.Батболд
Студи: “Оранж” энтертайнмент
Төрөл: Инээдмийн, дурлалт, уянгын
Дэлгэцэнд гарах: 2017-05-30
Гол дүр: Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од
Үзэх шалтгаан:
“Найруулагч З.Батболдын киног л үздэг” гэсэн сэтгэгдэлтэй таарч байлаа. Магадгүй түүний, залууст чиглэсэн торгон мэдрэмж, тавилтгүй жүжиглэлт, цаг үеээ олсон хэллэг, зургийн сонирхолтой шийдлүүд “Хуримын даашинзтай бүсгүй” киног хурдан үзэх хүслийг кино сонирхогчдын дунд эрхгүй асааж өгсөн байх.
2.Маш нууц 2
Найруулагч: Б.Тамир
Студи: “Фантастик” продакшн
Төрөл: Адал явдал
Дэлгэцэнд гарах: 2017
Гол дүр: О.Барс, Б.Тамир, Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Э.Алдар
Үзэх шалтгаан:
Нэгдүгээр анги нь хүлээлтээс давсан гэж мэргэжилтнүүд үзсэн. Жүжиглэлт, нүүр хувиргалт, сонгож авсан обьект донжоо олсон. Эхний анги дээр гол дүр Түвдэн амьд үлддэг учир дараа нь яах бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд бий болсон. Мөн тухайн үед Дарханы цэргийн ангид бослого гарснаас хойш нийгэмд ил далд олон арван асуулт дэгдэж байсан ч социалист нийгмийн хүчээр дарж авсан гэлцдэг. Харин одоо тэр бүх асуултын хариу тайлагдах юм биш биз?
3.Говийн домог
Найруулагч: И.Одончимэг
Студи: “UBS” телевиз
Төрөл: Түүхэн
Дэлгэцэнд гарах: 2017
Гол дүр: Эдуард Ондар, С.Лхагвасүрэн, О.Амгаланбаатар, Ч.Очгэрэл, И.Одончимэг
Үзэх шалтгаан:
Зарим талаараа Содура киноны шинэ хувилбар гэж үзэх тал бий. Зургийн даргын сонирхолтой шийдлүүдийг танилцуулгаас үзэж болно. Ихэнх зургийг тал, хээр, тулааны нөхцөлд авагдаж, өрнөлүүд уйдаана гэх ойлголт байхгүй. Гол дүрийн жүжигчид нүүр хувиргалтдаа тун зохицсон харагдана. Бас кино нь монголчуудын өв соёл болсон морин хуурыг тодотгох, сурталчлах зорилготой юм.
4.Зүрхний хилэн
Найруулагч: Б.Тамир
Студи: Фантастик продакшн
Төрөл: Түүхэн, тулаант
Дэлгэцэнд гарах: 2017-9-25
Гол дүр: М.Баярбат, Б.Одончимэг, Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Тамир, Э.Алдар
Үзэх шалтгаан:
Фантастик продакшны үзэгчид бол залуучууд гэж Бат-Өлзий найруулагч хэлж байв. Үнэхээр ч Б.Тамир найруулагч ба түүний багийн шинэ бүтээлүүд гармагцаа л үзэгчдийн таашаалд нийцэж, ярианы гол сэдэв болдог. Зүрхний хилэн романаас сэдэвлэн бүтээсэн уг кино битгий л номноосоо доогуур сэтгэгдэл төрүүлээсэй гэсэн хүлээлт үзэгчдийн дунд аль хэдийн бий болжээ.
5.Гудамжны бүжиг
Найруулагч: Тодорхойгүй
Студи: “Оранж” энтертайнмент, “Prime” pictures
Төрөл: Адал явдал, урлаг
Дэлгэцэнд гарах: 2017-09-25
Гол дүр: Тодорхойгүй
Үзэх шалтгаан:
Монголд “Step Up”, “Dance Top” зэрэг кино шиг зураглал, дүрслэл, зохиол сайтай бас хүү мэдрэмж, ур чадвар, авъяас гаргасан бүтээл олны хүртээл болоосой гэсэн хүлээлт битүүхэн байдаг. Магадгүй “Оранж” энтертайнментын “Гудамжны бүжиг” эдгээрийн цогцыг Монголын “хөрс”-нд буулгаж болох юм. Тэдний өмнө нь гаргасан “Рекет” кино үзэгчдийг ямар урт хугацаанд байлдан дагуулж чадсан билээ дээ.
ГАДААД ШИЛДЭГ 5 КИНО
1.Blade Runner 2049
Найруулагч: Дэнис Виленой
Студи: Columbia pictures
Төрөл: Зөгнөлт, адал явдал
Дэлгэцэнд гарах: 2017-10-06
Гол дүр: Хэрисон Форд, Рэйн Гослин, Ана Ди Эрмс
Үзэх шалтгаан:
Кино эхэлмэгц л Хэрисон Форд, Рэйн Гослин нарын жүжиглэлт чамайг найруулагч Дэнис Виленойн туурвисан ирээдүйн хөгжил цэцэглэлт нь ханачихсан дэлхий гэх гарагт аваачих вий. LAPD-ийн нууц ажилтнууд ямар зорилгоор хөгжлийн туйлдаа хүрчихсэн дэлхийг харийн хүчнээс хамгаалах оролдлого хийж буй адал явдлууд биднийг хүлээж байна. Хэрисон Фордын сүүлчийн бүтээл гэх шуум багагүй хөвөрсөн. Үгүй л байгаасай!
2.Star wars: The Last Jedi
Найруулагч: Иан Жонсон
Студи: Lucas film
Төрөл: Зөгнөлт, адал явдал
Дэлгэцэнд гарах: 2017-12-15
Гол дүр: Дэйси Ридли, Жон Бойя, Марк Хэмил
Үзэх шалтгаан:
Оддын дайны сүүлийн цуврал гэхээр энэ киног шимтэн үздэг сая, сая фэнүүдийн гуниг, баярыг зэрэг төрүүлж мэдэх юм. Хэрэв зээ “Сүүлчийн Жидай” үнэхээр сүүлчийнх байх юм бол Оддын дайны цуврал ингээд дуусч болох юм. Гэхдээ байзаарай, удахгүй дэлгэцэнд гарах энэ киног үзээ ч үгүй байж гуних утгагүй.
3.Wonder Woman
Найруулагч: Пэтт Яанкинс
Студи: Walt Disney
Төрөл: Адал явдал, уран зөгнөлт
Дэлгэцэнд гарах: 2017-06-01
Гол дүр: Гэйл Гадот, Дэвид Тювил, Робин Райт
Үзэх шалтгаан:
Walt Disney компани ээлжит уран зөгнөлт, тулаант бүтээлээ танилцууллаа. Өмсгөл бүр дээрээ элдэв янзын нэртэй, хүн ба хүн бишийн дундах эрэгтэй баатруудаас залхсан үзэгчдээ хүндэлж энэ удаа “Эмэгтэй баатар”-ыг бидэнд илгээжээ. Албан ёсны танилцуулгыг нь үзэж байхад “Жаахан улиг болсон нэртэй юм” гэсэн сэтгэгдэл төрж байсан ч киноны агуулгыг уншаад сонирхолтой санагдсан. Диана хэмээх нэртэй гүнж байсан бүсгүй ид шидийн хүчээр эмэгтэй баатар болж хувирна. Тэгээд адал явдал дагуулсан 1 цаг 40 минутын кино эхэлнэ дээ. Танилцуулгыг (Trailer)-ийг үзэж дуусаад төрсөн сэтгэгдэл Wow!
4.Coco (2017)
Найруулагч: Лий Юнкрих, Адриан Молин
Студи: Pixar Animation Project
Төрөл: Адал явдал, хүүхэлдэй
Дэлгэцэнд гарах: 2018-01-08
Гол дүр: Бенжамин Брэт, Гаел Гарсиа Бернал, Рини Виктор
Үзэх шалтгаан:
Pixar, Walt Disney хамтран нэгэн шинэ бүтээл танилцуулах болсныг Box office info даруухан мэдээллээ. Гэхдээ даруухан мэдээллээ гэдэг нь киног уйтгартай болсон гэсэн үг биш. Pixar Animation үеийн үед л шинэ бүтээлдээ графикийн хурц гоё шийдэл, гол дүрийн баатруудын элэг хөшөөм диалогийг шингээж, урьд нь хэний ч анзаараагүй гэгээлэг зохиолыг 4К дэлгэцэнд минут ч анхаарал сарниулалгүй үзэгчдэд хүргэж чаддагийг бид мэднэ. “Коко” тогтоогоод аваарай, учир нь дэлгэцэнд гарах хугацаа арай болоогүй.
5.Dunkirk
Найруулагч: Кристофер Нолан
Студи: Warner Bros
Төрөл: Түүхэн, тулаант
Дэлгэцэнд гарах: 2017-07-21
Гол дүр: Том Харди, Силиан Мюрфи, Кенит Брэнэ
Үзэх шалтгаан:
Warner Bros ээлжит дайны сэдэвтэй бүтээлээ үзэгчдэд хүргэнэ. Бельги, Канад, Их Британийн цэргүүд цус асгарч, бөмбөг дэлбэрэх дайны фронт руу хүргэгдэнэ. Тэдэнд итгэл найдвар, хүсэл зориг бүр хоол унд ч байхгүй. Гэхдээ бүгд завин дээр нацистуудад бөмбөгдүүлж үхэх үү? эсвэл тэмцэх үү? гэсэн хоёр сонголт ирнэ. Тэдний тэмцлийг хурц, тод харуулах гол дүрийг Дюнкрик гэдэг. | https://ikon.mn/n/10t0 |
10t1 | Энгийн интернэт ба Кээш серверт (cache server) холбогдсон интернэтийн ялгаа | СУРТАЛЧИЛГАА | 05/30/2017 09:23:00 | Өнөөдөр интернэтийн хэрэглээ Монгол Улс төдийгүй дэлхий дахинаа хувь хүн, өрх гэр, албан байгууллага бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэглээг дагаад аль болох хурдан, найдвартай интернэттэй байхыг хэрэглэгч шаардах болжээ.
Хэрэв та аж ахуйн нэгж, албан байгууллага, эсвэл гэрийнхээ хэрэгцээнд интернэт ашиглах гэж байгаа бол танд дараах зөвлөмжийг хүргэе. Кээш сервер бол эцсийн хэрэглэгчдэд интернэтийг хурдан хүргэх хамгийн оновчтой арга юм. Өөрөөр хэлбэл, та кээш сервер бүхий интернэт үйлчилгээ үзүүлэгч компанийг (ISP буюу Internet Service Provider) сонгосноор түгээмэл хэрэглэгддэг вэбүүд рүү гэрээт хурдаар хязгаарлагдахгүй, өндөр хурдаар холбогдох боломжтой юм.
Тухайлбал, Та Facebook cache сервертэй ISP-г сонгосон бөгөөд таны ашиглаж буй интернэт хурд 3Mbps байлаа гэхэд таны Facebook болон холбоотой вэбүүд рүү холбогдох хурд маш өндөр байна. Харин бусад хэрэглээ тань 3Mbps хурдаар хязгаарлагдах юм.
Кээш сервер (Cache server) гэж юу вэ?
Кээш серверийг интернэтэд байрлах контентуудыг хадгалах байдлаар ажилладаг, хэрэглэгч вэб хоёрын хоорондын нөөцлөгч сервер гэж ойлгож болно.
Энэ нь интернэт урсгалын ачааллыг бууруулахын тулд олон хандалт бүхий вэб контентуудыг сервер дээр тодорхой хугацаанд байршуулан гадаад гарц руу урсаж буй мэдээллийг Монгол дотроо хадгалж, нөөцлөөд эргээд дахин хандахад маш хурднаар холбогдохыг хэлж байгаа юм.
Монголд хамгийн олон кээш серверт холбогдсон интернэт үйлчилгээг Мобинет ХХК өрхийн болон байгууллагын хэрэглэгчдэдээ үзүүлж байна.
Мобинет ХХК нь Facebook cache, Google cache, Akamai cache, Web cache болон CDN cache сервертэй төдийгүй интернэтийн 4 үндсэн гадаад гарцад холбогдсон нь давуу тал юм.
Ингэснээр www.facebook.com, www.google.com, www.youtube.com, www.nba.com зэрэг дээр дурдсан серверүүд дээр байдаг вэбүүдэд өндөр хурдаар хандах боломжтой байдаг.
Мобинетийн интернэтийн давуу талууд:
Үйлчилгээний бусад мэдээллийн талаар байгууллагын харилцагч хариуцсан менежер болон 2222 лавлах утаснаас авна уу.
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
| https://ikon.mn/n/10t1 |
10t2 | Газрынхаа тавны нэгийг уул уурхайд нээж өгснөөр Монголд эхлэх шинэ бужигнаанд тус салбарынхан бэлэн | Б.Барс | 05/30/2017 09:36:00 |
Дэлхийн бизнес мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд ийм нийтлэл хэвлэгджээ.
Уул уурхайн томоохон компаниудын төлөөлөгчдийн хэлж буйгаар, Монгол Улс ОУВС-ийн тэргүүлсэн тусламжийн хөтөлбөрийн дагуу санхүүгийн байдлаа бэхжүүлэх үүднээс газар нутгийнхаа 21 хувь буюу тавны нэгийг хайгуулд нээж өгснөөр тус улсад уул уурхайн огцом өсөлтийн шинэ бужигнаан тун удахгүй эхлэх төлөвтэй.
Монголын Засгийн газар энэ сард ОУВС-ийн тэргүүлсэн 5.5 тэрбум ам.доллар авахад гол саад болж байсан банкны үйл ажиллагааны тухай эргэлзээтэй заалтыг хүчингүй болгосноор “Рио Тинто” зэрэг компаниуд гадаад хөрөнгө оруулалтын төслүүдээс олсон орлогоо заавал Монголын банкнуудаар дамжуулах хатуу шаардлагаас ангижирсны, дээр илүү өргөн газар нутагт хайгуул хийх боломжтой болж байна.
“Xanadu Mines” компанийн гүйцэтгэх захирал Э.Стюарт “CNBC” телевизэд ярилцлага өгөхдөө, Монголын Засгийн газрын сүүлийн хоёр долоо хоногийн уул уурхайн салбарыг шинэчлэх зорилго бүхий шийдвэрүүд тус улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг хурдасгана гэж ээ. Тэрбээр мөн "Xanadu Mines’’-ийн гол төсөл болох Оюутолгойгоос өмнө зүгт 120 км зайд орших Хармагтай дахь үйл ажиллагааны өрнөл Монгол Улс зэс, алтны томоохон орд газруудыг илрүүлэхэд Австрали, Канад зэрэг орнуудаас илүү таатай нөхцөл олгох болсныг бэлхнээ харуулж байна гэсэн юм.
Уул уурхайн салбар Монголын ДНБ-ий дөрөвний нэг экспортын 80 хувийг хангадаг тул эрдэс баялгийн хайгуулын цар хүрээг тэлснээр тус улсад ДНБ-ий хэмжээгээ засгийн аюулгүй байдлаа хангах боломж нээгдэж байна.
Оюутолгойн уурхайн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 200 сая доллар байсан бол энэ жил нэг тэрбум, 2018 онд 1.2 тэрбум ам.долларт хүрэх ажээ. Оюутолгой Монголын уул уурхайн салбарын нүүр нь болдог ч тус улсад үүнээс гадна зэс, алт болон нүүрсний цөөнгүй уурхай ажилладаг юм.
“Aspire Mining" компанийн гүйцэтгэх захирал Д.Паулл тус улс эрдэс баялгийн ямар их нөөцтэйг Эрдэнэтийн зэсийн уурхайн ганц жишээ илтгэнэ гэж байв. Тэрбээр, Эрдэнэтийн уурхай олон арван жил тасралтгүй ажиллаж байгаа ч дахин хэдэн арван жил үйл ажиллагаа явуулах нөөцтэйг цохон тэмдэглэсэн билээ.
| https://ikon.mn/n/10t2 |
10t3 | Сүхбаатар дүүргийн ажил олгогчид дөрөв дэх удаагаа чууллаа | Сүхбаатар дүүрэг | 05/30/2017 10:00:00 |
Нийслэл, дүүргийнхээ хөгжлийн төлөө санаачилга гаргаж, санал бодол, байр сууриа илэрхийлэн, тулгамдаж буй асуудлаа хамтдаа тодорхойлон шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой дүүргийн “Ажил олгогчид”-ийн чуулган 4 дэх жилдээ өчигдөр боллоо.
Ажил олгогчдын чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлсэн үгэндээ “Бид хамтдаа жил бүрийн чуулганаас зөвлөмж гарган дүүргийн аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлснээр тодорхой үр дүн, ахиц гарсан. Тодруулбал, ажил олгогч, үйлдвэрчин, дүүргийн ЗДТГ буюу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талын хамтын ажиллагаа сайжирсан.
Мөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2013 онд 500 гаруй байгууллага сул чөлөөтэй ажлын байрны захиалга өгдөг байсан бол 2016 оны эцэс гэхэд 2,730 болж өссөн нь ажлын байрны захиалга даруй 2,230-аар нэмэгджээ.
Түүнээс гадна ажил олгогчид захиалсан ажлын байрандаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй иргэдийг ажилд авдаг болсон нь хөдөлмөрийн салбарт үзүүлж буй нэг итгэл юм” гэдгийг тодотголоо.
Чуулганд оролцогч, ажил олгогчдод зориулж “Бизнесийн амжилтын үндэс” сэдвээр МУИС-н багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун, “Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, гадаад орны туршлага” сэдвээр Хөдөлмөрийн эдийн засагч доктор, профессор Д.Лхагвасүрэн нар сонирхолтой илтгэл тавьсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Хадхүү ажил олгогчдод чиглэсэн бодлого, хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Мөн олон иргэнийг ажлын байраар хангасан Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ, Улаанбаатар зочид буудлын захирал Н.Шүр, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл нарыг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Тэргүүний ажил олгогч цол тэмдгээр шагнаж, дүүргийн 13-р хорооны иргэн Б.Оюунсүрэнг “Бүтээлч иргэн”-ээр өргөмжлөв.
Энэ үеэр дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн гарсан юм.
Чуулганд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр болон дүүргийн дэргэдэх хэлтэс албадын удирдлага хамт олон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, МАОЭХ, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл оролцов. | https://ikon.mn/n/10t3 |
10t4 | Герман: Трамп Өрнөдийг доройтуулж байна | Р.Төмөр, ikon.mn | 05/30/2017 10:00:00 |
Даваа гарагт Германчууд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “Өрнөдийг сулруулагч”, “Европын ашиг сонирхлыг хохироогч”, “Улс төрийн харалган бодлоготой” зэргээр хатуу шүүмжилжээ.
Эдгээр үгсийг Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриел хэлсэн байна. Ням гарагт канцлерь Ангела Меркель мөн АНУ-д цаашдаа найдалтгүй болж байгааг олны өмнө хэлсэн юм.
Габриел “байгаль орчны хамгааллыг сулруулан цаг уурын өөрчлөлтийг түргэсгэж, тогтворгүй бүс нутгуудад зэвсэг цутгаж, шашны зөрчлийг улс төрийн аргаар шийдэхийг хүсэхгүй байгаа ямар ч этгээд Европын тогтвортой байдлыг эрсдэлд оруулагч юм” гэж Даваа гарагт ярьсан байна.
Тэрээр “Америкийн засгийн газрын богино хараатай бодлого Европын ашиг сонирхлын эсрэг зогсож байна” гээд “Үр дүнд нь Өрнө дахин улам бүр жижгэрч байна. Өөдрөгөөр харвал суларч байна” гэж шүүмжилжээ.
Габриел “Европчууд бид цаг уурын өөрчлөлтийг улам бүр сааруулах, зэвсгийг хорогдуулах, шашны хэт үзлийн эсрэг тэмцэх ёстой. Үгүй бол Ойрх Дорнод, Африк тив цаашдаа улам тогтворгүй болно” гэсэн юм.
Уламжлалт түнш нь болох Герман Вашингтоныг ингэж шүүмжилнэ гэдэг маш ховор үзэгдэл. Дональд Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөсөн үеэс эхлэн Герман-АНУ-ын харилцаа муудаж эхэлсэн юм.
Меркель-Обамагийн ойр дотно харилцаа Трампын үед эсрэгээрээ эргээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон NATO-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп тус эвслийн 28 гишүүний 23-ыг нь хангалттай зардал гаргахгүй байна хэмээн хатуу шүүмжилсэн. Брюссельд ирэхээсээ өмнө Трамп Саудын Арабт $110 тэрбумын зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Мөн Их Долоогийн уулзалтын үеэр Парисын цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээнд Вашингтон ганцаараа нэгдэхээс түдгэлзсэн зэрэг нь Берлиний тэвчээрийг барсан бололтой.
Ажиглагчид Өрнөдийн чөлөөт ертөнцийн тэргүүлэгч гүрэн нь одоо АНУ биш Герман боллоо гэж үзэж байгаа. Герман улс өөрийн шинэ холбоотныг Франц хэмээн үзэж, шинэ ерөнхийлөгч Эммануэл Макронд ихээхэн найдлага тавьж байна.
Эх сурвалж: AFP
| https://ikon.mn/n/10t4 |
10t5 | Б.Баттөмөр: Төрийн албан хаагчдыг хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй | С.Уянга, Зууны мэдээ | 05/30/2017 10:16:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж эдийн засагт ногоон гэрэл асаж буйг Сангийн сайд онцолсон. Зээлийг юунд хэрхэн зарцуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Энэ нь эдийн засгийг эрүүлжүүлэх, хямралаас гарахад тусалж буй дэмжлэг юм. Түүнээс биш Монголыг хөгжүүлэх хөтөлбөр биш.Орж ирэх 5.5 тэрбум ам.доллараас Хятадын своп хэлцлийг хасахад цаана нь 3.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүнийг зөв ашиглах ёстой.
Монголын төр, Их хурал, Засгийн газар хөгжлийн бодлогоо энэ дэмжлэг дээр суурилуулж зөв гаргаж чадах юм бол Монгол Улс хөгжих гарааны зам дээр ирсэн байна. Зээлийг бичиг цаас зэрэг үр дүн муутай амьдралын чанар, эдийн засгийн өсөлт, нэмүү өртөг бий болгодог салбарт зарцуулахгүйгээр аар саар зүйлд зараад дуусах юм бол өрийн хэмжээ нэмэгдэхээс хөгжил байхгүй болно. Засгийн газар, УИХ үүнд бодлого гаргаж ажиллах ёстой. Валютын сангийн энэ дэмжлэг дээр суурилаад 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл авах хэрэгтэй. Хөгжлийн зээлээр том төслүүдээ хөдөлгөж, эрчим хүчний хараат байдлаас гарч, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.
-Зээл тусламжаар төсвийн алдагдлыг нөхөх хэрэгтэй гэсэн байр суурьтай хүмүүс байна. Эдийн засгийг эрчимжүүлэх өөр ямар арга зам байна вэ?
-Гаднаас зээл авч төсвийн алдагдлаа нөхнө гэдэг маш том эндүүрэл, хөгжлийн буруу төсөөлөл. Үнэхээр төсөв алдагдалтай байгаа бол зардлаа хасъя. Үргүй зардал их бий. Ялангуяа улсын төсөвт үйлдвэр аж ахуйн газруудад том боломж бий. Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэт гээд улсын үйлдвэрүүдийг дайчилж чадах юм бол хангалттай нөөц боломж байна.
Үргүй зардлыг санхүүжүүлэхээ больж төрийн олон зуун мянган албан хаагчийг тодорхой үе шаттайгаар хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй. Төрийн ачааллыг аль болох багасгах нь чухал.
-Валютын сангийн эхний ээлжийн санхүүжилт Монголбанкинд байршсан. Энэ мөнгийг нэн тэргүүнд юунд зарцуулахаар бүлгийн хурал дээр ярьж, төлөвлөж байна вэ?
-Ийм зүйлд зарцуулна гэж ярихад эрт байна. Миний хувьд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажлыг байр бий болгох чиглэлд зарцуулах нь зүйтэй гэж бодож байна.
-Валютын сангаас хүүхдийн мөнгийг хасах, нийгмийн зорилтот бүлэг рүү бодлогоо чиглүүлэх гээд цөөнгүй шаардлага тавьсан. Тэр дундаа төрийн албан хаагчдыг цөөлөх бодлого төрийн албанд хэрхэн нөлөөлөх бол?
-Сургууль, эмнэлэг, батлан хамгаалах, онцгой байдал зэрэг үйлчилгээний байгууллагуудаас бусад салбарт тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн оронд нөхөн томилгоо хийхгүй. Харин хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүн томилох бодлого барьж байгаа. Аль болох улсын төсвөөс санхүүждэг төрийн албан хаагчдын тоог багасгах шаардлага тавьсан.
Төр бодлогын гол асуудлуудаа хариуцаад хувийн хэвшилд ажил даатгах хэрэгтэй. Ийм туршлага цөөнгүй улс оронд байдаг. Манай улсад Татварын ерөнхий газар гээд 2,000 хүнтэй бүтэц байхад Сингапурт орлогын газар гээд хувийн байгууллага байдаг. Төр ийм замаар ачаанаасаа салж, байнга хөнгөлж байх хэрэгтэй. Иргэдийг аль болох хувийн хэвшил рүү шилжүүлэх, хүмүүс хувийн компани байгуулахыг нь төр дэмжээд өгөх хэрэгтэй. Манай улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж байна. Баялаг бүтээгчдийг нэмэгдүүлээд яагаад 200 мянга хүргэж болохгүй гэж. Энэ хэмжээгээр татварын орлого нэмэгдэнэ.
-Долоон төрлийн татварыг нэмэхээр болсон. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хэрэгжсэнээр дахиад татвар нэмэхгүй гэх баталгаа бий юу?
-Татвар бол эдийн засгийг зохицуулдаг учраас огт нэмэхгүй, хасахгүй гэж хэлж болохгүй. Эцсийн дүнгээр татвар нэмэгдэхгүй байж болдог. Дотор нь нэмдэг, хасдаг зүйл байдаг. Тодорхой хөгжлийн үе шатад эдийн засагт хуримтлал үүсээд ирэхээр нэмсэн татваруудаа хасна. Шинэ төрлийн татварыг бий болгоод хуучин татвараасаа тодорхой хэмжээгээр хасдаг. Нийт дүнгээрээ ард иргэд, аж ахуйн нэгж татварын ачааллыг нэмэхгүйгээр дотор зохицуулж болдог. Ийм шинэчлэлүүд хийгдэнэ.
-Валютын сангийн төлөөлөгчид Татварын Ерөнхий газар дээр ажиллаж байгаа гэсэн. Монгол Улсын татварын системийг олон улсын жишигт хүргэх шаардлагатай гэдгийг Сангийн яамныхан хэлж байна. Татварын системийг хэрхэн шинэчлэх вэ?
-2008 оны нэгдүгээр сараас хойш татварын шинэчлэл хийгээгүй. Улс орны амьдрал арван жил байтугай нэг сараар өөрчлөгдөж байна. Тиймээс татварын шинэчлэл хоцорч яваа. Аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татвар гээд алс хэтдээ татвар буурах чиглэл рүү явна. Татвар их багадаа биш төлөх ёстой хүмүүс нь татвараа төлж байж татварын бааз суурь нэмэгдэнэ.
Монголд их хэмжээний үл хөдлөх хөрөнгө байна. Тэгсэн мөртлөө ашиглалт муу. Ашиглаж байгаа хүндээ болон улсад өгөөж муутай. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн татварт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн бэлэглэлийн асуудал байна. Бэлэглэсэн зүйлийг үнэгүй авч болохгүй. Тодорхой хэмжээнд татвар төлж байх ёстой. Малчдын тухайн орон нутгийнх нь засаг захиргааны нэгжид өгдөг байж болно. Энэ маягаар татварын системийг шинэчлэх хэрэгтэй.
-Монголбанкны шалгалтын дүнг олон нийтэд зарлалаа. Мэргэжлийн байгууллагууд бус улстөрчид шалгалт орууллаа гэх шүүмжлэл байна?
-Монголбанк бол ашгийн бус байгууллага. Тэгсэн мөртлөө гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Монголбанкны алдагдлыг Засгийн газар хувьцаа гаргаж нөхнө гэхээр гадаад өр 60-аад их наяд төгрөг. Дотоод өр 14-15 их наяд төгрөг байна. Ийм байдлаар Монгол Улс өрийн сүлжээнд орчихлоо. Мэргэжлийн санхүүгийн байгууллага, хууль хяналтынхан нэмж шалгах хэрэгтэй. Энэ бүхний эцэст тодорхой асуудал яригдах байх.
Шалгалтын материалыг харахад хууль зөрчсөн маш их асуудал байна лээ. Үр ашиггүй зарцуулсан цөөнгүй хөтөлбөр, төслүүд байна. Асуудалд ингэж хандах юм бол төрийн албыг хариуцлагагүй болгосон хүмүүс алдаагаа хүлээх ёстой. Банк нь гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байхад ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмсэн. Гэтэл ажилчид, ард түмний далин нэмэгдсэн үү.Үнэ тогтворжуулах хөтөлбөр, банкнуудад өгсөн зээлийг мэргэжлийн байгууллага нь шалгаж тодруулах ёстой. Монгол Улсын хөгжилд том саад болж боомилсон зүйл боллоо.
-Валютын сангийн хөтөлбөрөөс болж гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг дотоодын банкаар дамжуулах заалтыг хүчингүй болгосон. Үүнийг цаашид буцаах боломжтой болов уу?
-Боломжтой. Монгол төгрөг өдөр бүр үнэгүйдэж байсан. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэсэн сургаар тогтвортой болж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар ханш 2,000 төгрөг болохыг үгүйсгэхгүй. Монгол төгрөг улам л үнэ цэнэтэй болж байна гэсэн үг.
Монгол Улс өрийн бүрэн дарамтад орсон учраас гарц бол яах аргагүй ОУВС-тай хамтарч ажиллах байсан. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулагчдын томоохон төслийн мөнгийг Монголын банкаар дамжуулах утга бүхий Их хурлын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан. Түүнээс улс орондоо хайргүй, эх орныхоо эсрэг ажилладаг хүн гэж байхгүй. Тодорхой хугацаанд өөрчилж болно.
Худалдааны хууль батлахаараа Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн Монголоор дамжина гэж хуульчлаад өгөхөд болохгүй зүйлгүй. Энэ мэтээр олон гарц бий.
Нөгөө талаас УИХ-ын тогтоол оруулснаараа гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгө Монголын банкаар дамжина гэвэл бас худал. Тогтвортой байдлын гэрээнд Хонконгийн, Английн ийм дансанд оруулна гээд заачихсан байдаг. Монгол Улсын хууль тогтоомж олон улсын гэрээнээс давж үйлчлэхгүй.
Худалдааны хууль батлахаараа Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн Монголоор дамжина гэж хуульчлаад өгөхөд болохгүй зүйлгүй. Энэ мэтээр олон гарц бий. Гадаадын хөрөнгө оруулалттай банкнууд орж ирсэн тохиолдолд Монголын ашигт малтмалын үнэ дамжиж орох боломж бүрдэнэ. Одоогийн тавьж байгаа шаардлага бол танай улсад олон улсын A зэрэглэлийн банк, даатгалын компани алга гэж байгаа. Монголд олон банк дампуурснаас болоод үүсэж болох эрсдэлийг гаднынхан тооцсон. Иймээс дотоод зах зээлийнхээ байдлыг бэхжүүлж, жинхэнэ зах зээлийн зарчмаар ажиллах шаардлагатай. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах зэргээр бидний хүчин чармайлтаас бүх зүйл шалтгаална.
| https://ikon.mn/n/10t5 |
10t6 | QUIZ: Таны оюун ухаанд ямар хүч давамгайлдаг вэ? | Р.Түвшин, iKon.mn | 05/30/2017 10:25:00 | Оюуны хүчийг тодорхойлох сонжоо...
0/15
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
‹
›
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Ямар өнгө давамгайлж байна вэ?
Түр хүлээнэ үү...
| https://ikon.mn/n/10t6 |
10t7 | ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Монголд айлчилна | ikon.mn | 05/30/2017 10:18:00 |
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын урилгаар ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Монгол Улсад айлчлал хийх гэж байна.
Айлчлалын хүрээнд тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурна.
Түүнчлэн ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.
ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв, Хууль сахиулах их сургуулийн үйл ажиллагаатай танилцана.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/10t7 |
10t8 | ИНФОГРАФИК: Хамгийн их зээл болон хадгаламжтай АЙМАГ, СУМДУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ | Ч.Болортуяа | 06/02/2017 10:05:00 |
Орхон аймгийн Баян -Өндөр, Эрдэнэт Үйлдвэр, Гэрэл зургийг MPA.mn
Орон нутгийн банк (ОНБ)-уудын гол үзүүлэлт болох зээл, хадгаламжийн үзүүлэлтийг нийт аймаг, 335 сумдаар 2015, 2016 оны байдлаар Монголбанк танилцуулжээ. Үүнийг бид хадгаламж, зээлээр нь салган та бүхэндээ хүргэж байна.
ХАДГАЛАМЖ: Хамгийн их хадгаламжтай аймаг нь ОРХОН, сум нь мөн л Орхон аймгийн Баян-Өндөр
Дийлэнх аймгийн төвд тухайн аймаг дахь нийт хадгаламжийн 50-иас дээш хувь нь байршиж байна. Цөөн сум бүхий аймгуудын хувьд уг үзүүлэлт өндөр байна.
Булган,
Говьсүмбэр,
Завхан,
Өвөрхангай,
Өмнөговь,
Хэнтий аймгуудын төвд байршиж буй хадгаламж өмнөх онтой харьцуулахад 0.5-8.0 нэгж хувиар буурсан байхад бусад аймгийн төвийн сумд дахь хадгаламж 0.2-4.8 нэгж хувиар өсчээ.
Нийт сумдын:
33 хувьд 170.0 сая төгрөгөөс 1 тэрбум төгрөг хүртэлх,
57 хувьд 1.0-5.0 тэрбум төгрөг хүртэлх,
10 хувьд 5.0 тэрбумаас дээш төгрөгийн хадгаламж байршиж байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сум хадгаламжийн үлдэгдлээрээ хамгийн өндөр (179.6 тэрбум төгрөг) буюу сумдын нийт хадгаламжийн 12.2 хувийг бүрдүүлж байна.
Орон нутаг дахь нийт хадгаламжийн үлдэгдэл өмнөх оноос өссөн ч хугацаатай хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь буурсан байна.
2016 оны эцсийн байдлаар орон нутгийн иргэдийн хадгаламжийн 76.8 хувь нь хугацаатай байгаа бөгөөд хугацаатай хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь өмнөх оноос 2.1 нэгж хувиар буурчээ.
График 1, Хадгаламжийн хэмжээ, аймгаар
График 1 -ээс харвал, Орхон, Дархан, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгийнн иргэд хадгаламжийн хэмжээгээрээ тэргүүлж байна. Харин Говьсүмбэр, Булган, Дундговь, Сүхбаатар, Төв аймаг хадгаламж хамгийн бага хуримтлуулжээ.
Газрын зураг дээгүүр хулганаа чирж үзнэ үү.
График 2, Хамгийн их хадгаламжтай 20 сум
График 2-т нийт 335 сумаас хамгийн их хадгаламжтай 20 сумыг нь харуулж байгаа бол график 3-т хамгийн бага хадгаламжтай 20 сумыг харуулж байна.
График 3, Хамгийн бага хадгаламжтай 20 сум
ЗЭЭЛ: Хамгийн өндөр зээлтэй аймаг нь мөн л Орхон, сум нь бас л Орхон аймгийн Баян-Өндөр
Хүн амын суурьшил, ажил эрхлэлтээс хамаарч сумдуудын зээлийн үлдэгдэл харилцан адилгүй байна.
Орон нутгийн банкуудын зээлийн үлдэгдлийг сумдаар ангилан харвал аймгийн төв буюу хүн ам олноор суурьшсан бүсэд аймгуудын нийт зээлийн 34.0-98.0 хувь нь байршиж байна.
Баруун, зүүн алслагдсан аймгууд болох Баян-Өлгий, Дорнод аймгийн хувьд дээрх үзүүлэлт арай илүү буюу 65.9-74.9 хувьтай байна.
Харин Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын төвийн сумдын зээлийн үдэгдэлийн нийт зээлд эзлэх хувь маш өндөр (80.4-98.5 хувьтай) байгаа нь эдгээр аймгийн сумын тоо цөөнтэй холбоотой.
Нийт сумдын 91 хувь нь 650.0 сая төгрөгөөс 10.0 тэрбум төгрөг хүртэлх, 4.2 хувь нь 10.0-50.0 тэрбум төгрөг, 4.5 хувь нь 50.1 тэрбумаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сум зээлийн үлдэгдлээр хамгийн өндөр (217.7 тэрбум төгрөг) буюу ОНБ-ын нийт зээлийн үлдэгдлийн 7.9 хувийг бүрдүүлж байна.
Зээлийн үлдэгдлийг чанарын ангиллаар авч үзэхэд 2016 оны эцэст сумдын нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.4 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 2.7 хувь байна. Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар буурч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 0.9 нэгж хувиар өсчээ.
2016 оны байдлаар сумдын хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийн тухайн аймгийн нийт зээлд эзлэх хувь сумдын дунджаас өндөр буюу 3-аас дээш хувьтай байгаа нийт 16 сум байна.
Эдгээр 16 сумдын хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн үлдэгдлийн 0.2 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг бүрдүүлж байна.
2016 оны эцэст улсын хэмжээнд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй нийт 38 сум байгаа бөгөөд эдгээр сумдын зээлийн үлдэгдэл нийт сумдын зээлийн үлдэгдлийн 3.6 хувийг бүрдүүлж байна.
Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийг сумдаар авч үзвэл Сэлэнгэ аймгийн Хушаат сум 14.9 хувь буюу хамгийн өндөр байгаа нь сумдын дунджаас 12.2 нэгж хувиар илүү байгаа юм
Дээрх сумдаарх үзүүлэлтийг өмнөх онтой нь харьцуулвал Сэлэнгэ аймгийн Хушаат, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оноос буурсан бол бусад сумдынх өссөн байна. Эдгээр сумдын чанаргүй зээл ОНБ-ын нийт зээлийн үлдэгдлийн 1.5 хувь, чанаргүй зээлийн үлдэгдлийн 54.3 хувийг бүрдүүлж байна.
График 4, Зээлийн хэмжээ, аймгаар
Газрын зураг дээгүүр хулганаа чирж үзнэ үү.
График 5, Хамгийн их зээлтэй 20 сум
График 6, Хамгийн бага зээлтэй 20 сум
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКС:
Монголбанкнаас гаргасан аймаг, сумдын хадгаламж, зээлийн үлдэгдлийг бид аймгуудын өрсөлдөх чадварын индекстэй (ӨЧИ) харьцуулж харахыг оролдлоо. ӨЧИ-ийн хувьд тухайн орон нутгийн засаглал, бизнес гээд олон зүйл дээр үндэслэн гаргадаг. Харин энэхүү үзүүлэлтийг иргэдийн зээл, хадгаламжаар харьцуулж харвал ӨЧИ-ээрээ тэргүүлж байсан Орхон аймгийн зээл, хадгаламж хамгийн их байсан юм.
| https://ikon.mn/n/10t8 |
10t9 | Нарс модонд залгасан дуслын шингэнийг хөндөхгүй байхыг зөвлөлөө | ikon.mn | 05/30/2017 10:36:00 |
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой тулгамдсан асуудлын нэг юм.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд стандартын тарьц суулгацын тоо хэмжээ бага, аж ахуйн нэгжийн мэргэжлийн боловсон хүчний тоо хүртээмж зэрэг нь чухал юм.
Улаанбаатар хотыг богино хугацаанд ногоон массыг нэмэгдүүлэхэд том оврын тарьц суулгацын тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэвч том оврын мод тарихад олон улсад 2.5м дээш өндөртэй моддыг ургуулахад эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс 2.5м дээш өндөртэй модонд салхи, нарны шууд тусгалаас хамгаалж халхавч барьж тодорхой хугацаанд дуслын шингэн залгах зэргээр анхаардаг.
Улаанбаатар хотод том оврын мод тарьж ургуулахдаа нэг жилийн арчилгаатай байсан хүлээж авсан байгууллага цааш арчилдаггүйгээс өргүй зардал болж байжээ.
2016-2020 оны засаг даргын мөрийн хөтөлбөрийн Зүүн хойд Азийн жишиг ногоон хот болгох ажлын хүрээнд 2016 оны намрын тарилтнаар 380ш, 2017 оны намар хавар 1,735ш мод таригдаад байна. Гүйцэтгэгч байгууллага болох шалгарсан 3 байгууллага нь 3 жилийн арчилгааны ажлыг хийж хүлээлгэх өгөх юм.
Том оврын шилжүүлэн суулгасан Нарс модонд дуслын шингэнийг залгаад байна. Дуслын шингэнийг өтөлсөн хатаж байгаа, шилжүүлж суулгасан модонд, шарлаж өнгө хувирсан модонд хийдэг.
Дуслын шингэнийг өнгө хувирч байгаа шилмүүс шингэрсэн, нахиа дутуу хөөсөн, шилмүүсний өнгө хувирсан 50ш модонд түүвэрлэн залгаад байгаа бөгөөд иргэд олон нийт сонирхож хөндөхгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. | https://ikon.mn/n/10t9 |
10ta | Де Ниро: Америк одоо “Эмгэнэлт инээдмийн жүжиг” болсон | Р.Төмөр, ikon.mn | 05/30/2017 10:47:00 |
Өнгөрсөн Ням гарагт Холливүүдийн нэрт жүжигчин Роберт Де Ниро Брауны их сургуулийн төгсөлтийн баярт уригдаж үг хэлжээ.
Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчний хэлсэн үг Трампын засаг захиргааны эсрэг агуулгатай байсан юм. Тэрээр өнөөдрийн Америкийн улс төрийн амьдралыг дэлгэцийн урлагтай харьцуулж ярихдаа өмнө нь Америк орон “сэтгэл хөдөлгөм, урам зориг хайрласан драм” байсан бол одоо “эмгэнэлт инээдмийн жүжиг” болж хувирсан гэжээ.
Де Ниро ерөнхийлөгч Дональд Трампыг үзэж чаддаггүйгээ сонгуулийн сурталчилгааны үеэр олон удаа илэрхийлж байсан. Жүжигчин “Тэр бол өөдгүй амьтан, тэр бол нохой, тэр бол гахай. Ярьж байгаагаа ч ойлгодоггүй мангуу” гэж Трампыг тодорхойлоод хүмүүсийг түүнд саналаа өгөхгүй байхыг уриалж байв.
Эцэст нь Де Ниро төгсөгчдөд “солиорлыг зогсоохын төлөө ажилла” хэмээн уриалсан байна.
Эх сурвалж: FoxNews | https://ikon.mn/n/10ta |
10tc | PSY алмаазан “Play” товч хүлээж авчээ | Р.Түвшин, iKon.mn | 05/30/2017 11:26:00 |
YouTube компани сувгийн дагагчийнх нь тоо 10 сая хүрсэн одуудад алмааз эрдэнийн “Play” товч гардуулдаг юм. Тэгвэл энэ хүндтэй шагналыг Өмнөд Солонгосын рэппер PSY хүлээж авснаа Ням гарагт үзүүлжээ.
Түүний “Gangnam Style” бүтээл 2 тэрбум гаруй удаа тоглогдож, YouTube-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй видеод тооцогддог. Сүүлд гаргасан “I Luv It”, “New Face” дуунуудын видео нь 30 сая үзэлтийн босгыг даваад байгаа юм.
PSY гэхдээ 10 сая дагагчтай болсон анхны уран бүтээлч биш, түүнээс өмнө Женна Марблз, Райан Хига, Файн Бродерс нар мөн ийм өргөмжлөл хүртэж байжээ.
Эх сурвалж: Mashable | https://ikon.mn/n/10tc |
10td | Д.Мөнхжаргал: Аавуудыг хүүхэддээ цаг гаргахыг уриалж байна | www.ulaanbaatar.mn | 05/30/2017 11:29:00 |
НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1,000 аавын чуулган”-ыг СТӨ-нд өчигдөр амжилттай зохион байгууллаа.
Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүмүүс бол Аавууд.
Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд “1,000 аавын” чуулганы зорилго оршиж байна. Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон аавууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нийт 1,350 хүн оролцсон юм.
Монгол хүн хүн аян нь Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.
“Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Тийм учраас багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал Нийгмийн бөгөөд эцэг эхчүүд бидний тулгамдсан асуудал болоод байна. Эцэг эхчүүд сургууль, багш нар даатгаад орхидог тогтолцоог халж хамтран ажиллаж, ААВууд хүүхэддээ цаг гаргахыг уриалж байгаа юм.
Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ард хүүхдээ дэмждэг, цаг гаргадаг, зөв хүмүүжүүлдэг эцэг эх байдаг. Тиймээс өнөөдрийн ААВУУДЫН чуулганаар нийгэмд Монгол хүнээ бэлтгэхэд ямар асуудлууд тулгараад байгаа хүүхдийн хүмүүжилд ААВын үүрэг роль ямар чухал болохыг, хүүхдийн хүмүүжилд ямар орчин, хүчин зүйл нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгааг зөвлөлдсөн маш ач холбогдолтой чуулган анх удаа боллоо. Манай ААВУУД боловсролын салбарынхан маш идэвхтэй оролцлоо” гэв.
“Монгол хүн” Хүмүүжлийн аянд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд аянг 2020 он хүртэл жил бүр 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10td |
10te | “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д санхүүгийн шалгалт хийжээ | ikon.mn | 05/30/2017 11:57:00 |
“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар 903,025,642 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 832.3 сая төгрөгийн худалдан авалт хийсэн,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчин 3.3 сая төгрөгийн урамшуулал олгосон,
Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчин 15.1 сая төгрөгийн зээл, хандив өгсөн зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.
Дээрх зөрчил, дутагдлыг арилган, биелэлтийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэхийг үүрэг болгожээ.
Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар | https://ikon.mn/n/10te |
10tf | ЕБС-ийн найман захирлыг ажлаас нь халсан шалтгаанаа тайлбарлалаа | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/30/2017 12:29:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн 9, 18, 67,107 зэрэг Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын Газар 279 өргөдөл гомдлыг хүлээж авсан
Нийслэлийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа "Өчигдөр нийслэлийн ЕБС-уудын захирлыг үүрэгт ажлаас нь халсан талаар мэдээ гарсан.
Үүний дагуу бид тодорхой үндэслэлтэй бодит мэдээллийг хүргэх гэсэн юм.
Өнгөрсөн есдүгээр сараас хойш нийт нийслэлийн ЕБС дээр Нийслэлийн Боловсролын Газрын даргын 11 удирдамжийн хүрээнд 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт явуулсан.
2016 оны есдүгээр сараас хойш НЗДТГ болон НБГ-д 279 өргөдөл гомдлыг сургуулийн багш нар болон эцэг эхчүүдийн зүгээс хүлээж авсан.
Үүнийг шийдвэрлэх шаардлагын улмаас дээрх төлөвлөгөөт бус шалгалтуудыг явуулсан байгаа.
Шалгалтын дараа холбогдох арга хэмжээг нийт 32 захиралд сахилгын шийтгэл ногдуулснаас найман захирлыг ажлаас нь халсан.
Мөн 15 захиралд сануулга өгч, 10-г нь цалингийн 20 хувь хүртэл торгох зэрэг сахилгын арга хэмжээ авсан " гэлээ.
Ашиг сонирхлын байдлаар асуудалд хандаж шийдвэр гаргаагүй
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулга "Нийслэлд төрийн өмчийн 131 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Төрийн бус өмчийн 94 сургууль байгаа.
Нийтдээ нийслэлд 225 сургуульд 233 мянган хүүхэд суралцаж 17 мянган багш ажилчид ажилладаг. Ийм том салбар.
Тэгэхээр энэ том салбарын хүрээнд хууль тогтоомжийн хэргэжилтийг хангах төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүдийн орон тоо төсвийн ил тод байдал, эрүүл ахуй, сургалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явж байгаа талаар төлөвлөгөөт шалгалтыг хийдэг.
Мөн иргэдээс ирсэн өргөдөл гомдлын хүрээнд төлөвлөгөөт бус шалгалт явагдсан.
Хууль тогтоомжийг зөрчиж ямар нэгэн ашиг сонирхлын байдлаар асуудалд хандаж шийдвэр гаргаагүй.
Хуулийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулаад гарсан зөрчил дутагдалд арга хэмжээ авсан" гэв.
Сургуулийн спорт заал түрээсэлсэн гэдэг бол зөвхөн нэг зөрчил
Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл "18-р сургууль дээр 43 зөрчил, СХД-ийн 9-р сургууль 30 зөрчил, 67-р сургууль дээр 29 зөрчил тус тус илэрсэн.
Эдгээр сургууль нь боловсролын тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэх мэт хуулиуд холбогдох сайдын журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн нь тогтоогдсон.
Ингээд захирлуудад ажлаас халах болон сануулга, сахилгын шийтгэлийн ногдуулсан.
Сургуулийн анги танхим орчин болон ялангуяа спорт заалыг түрээслэхийг БСШУ-ны сайдын 2008 оны 98-р тогтоолоор хориглочихсон байгаа.
Тэгэхээр сургуулийн спорт заал түрээсэлсэн гэдэг бол зөвхөн нэг зөрчил" гэлээ. | https://ikon.mn/n/10tf |
10tg | Г.Төгсөө: "Тамхины хууль бодит амьдрал дээр хэрэгжиж байна уу" гэвэл хараахан үгүй | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/30/2017 12:30:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Тамхины эсрэг өдөрт зориулан тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах ажлыг зохион байгуулах талаар Ерөнхий Боловсролын Сургуулийн багш нар, Монголын сурагчдын холбоо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тамхины орцод 3,000 гаруй химийн хорт бодис агуулагддаг ба тэдгээр нь хүний биед үүсэх олон өвчний суурь болдог ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр 1 тэрбум орчим тамхичид байдаг байна.
Цаашид хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн холбоо, монголын сурагчдын холбоо хамтран Хүүхдийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны төв байгуулж ажиллахаар болжээ.
Б.Алтанжолоо: Төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй ЕБС-тай тулж ажиллана
Гэрэл зургийг Mpa.mn
Монголын эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо “Хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны төвийг байгуулж байна.
Энэ нь хамрах хүрээний хувьд улсын хэмжээн дэх төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй Ерөнхий боловсролын сургуулийг арга зүйгээр хангаж, тулж ажиллана. Цаашид тогтмол үйл ажиллагаа явуулах болно.
Төвийн хувьд хүүхдүүдийг хорт зуршлаас сэргийлэхэд ямар бодлого, арга зүй баримтлах ёстой байдаг, хэзээ сургалт явуулах нь тохиромжтой байдаг тал дээр сургуулиудад, хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм” гэв.
Манай улсын хувьд “Үндэсний статистик”-ийн газрын гаргасан судалгаагаар нийт хүн амын 27.1% нь тамхи татдаг 15 нас хүрэхээсээ өмнө 1 ширхэг тамхийг татаж үзсэн эрэгтэй 17.2%, эмэгтэй 0.8% гэсэн дүн гарчээ.
Г.Төгсөө: Хоёрдугаар сургуулийн ойролцоо зөвхөн хүүхдүүдэд ширхэглэн борлуулдаг ТҮЦ байна
Гэрэл зургийг Mpa.mn
School Police төвийн нарийн бичгийн дарга Г.Төгсөө “Тамхины хяналтын тухай хуульд сургуулийн ойр орчмын 500м газарт тамхи ширхэглэн борлуулах буюу худалдаалахыг хориглоно гэж заасан байгаа. Мөн сургуулийн ойр орчимд тамхи татахыг хүртэл хориглосон байдаг.
Гэтэл энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжиж байна уу гэвэл хараахан үгүй. Бодитоор нь авч үзвэл Хоёрдугаар сургуулийн ойролцоо зөвхөн хүүхдүүдэд ширхэглэн борлуулдаг ТҮЦ байна.
Үүнийг харгалзах хууль ёсны байгууллагуудад нь удаа дараа мэдэгдэж байгаа боловч засардаггүй жишээ байсаар байна. Тэгэхээр бид тамхи татаж байгаа хүүхдүүдэд зориулсан тусгайлсан хөтөлбөрийг боловсруулж гаргамаар байна.
Эцэг эхчүүдэд нь тусгайлан хариуцлага тооцдог, сургалт явуулдаг, зөвлөгөө өгдөг арга зүйг боловсруулах шаардлагатай. Энэ тал дээр эцэг эхийн эргүүл School Police төв болон Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран хяналт тавьж ажиллаж байна” гэлээ.
1988 оны тавдугаар сарын 31-ээс эхлэн дэлхий нийтээр “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж иржээ.
"Дэлхийн тамхины эсрэг өдрийг тохиолдуулан Монголын Сурагчдын холбоо, Монголын эцэг эхийн холбоо, School Police төв хамтран дараах уриалгыг гаргаж байна.
Насанд хүрээгүй хүнийг тамхи татахыг бүрэн хориглох, хуулийг шинэчлэн өөрчлөх
Насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал эцэг эхэд нь хариуцлага тооцож тамхи татсан хүүхдэд тусгайлан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тогтолцоог бий болгох , тамхины хор хөнөөлийг ойлгуулах,
Сургуулийн болон бусад орчинд тамхи ширхгээр худалдахгүй байх. худалдсан тохиолдолд үйлдвэр үйлчилгээ явуулах эрхийг хасах. тусгай зөвшөөрлийг цуцлах,
School рolice-с эцэг эхийн эргүүл цаашид тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулан ажиллахаар school police төвөөс төлөөлөн ажиллаж байна,
Тамхины хорт зуршлаас урьдчилам сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд сургалт арга зүй нэгдсэн ойлголт өгөх зорилгоор тамхины хор хөнөөлийг өсвөр үеийнхний нас сэтгэхгүйн онцлогт тохирсон сургалтын арга зүйг боловсруулж сургалтын нэгдсэн гарын авлагатай болох,
Тамхи татдаг эцэг эхчүүд. асран хамгаалагчид хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх талаар ухуулга сурталчиллаа явуулах хүүхдийг дам тамхидалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх,
Хүүхдийг хүүхдээр нь дамжуулж хорт зуршлаас урьдчилан сэргийлэх дадал хэвшилд сургах үүднээс “Өсвөрийн 333 сургагч багш” сургалтыг уламжлал болгон зохион байгуулж байна.
| https://ikon.mn/n/10tg |
10th | Байгал нуурын хөвөөнд Арслан зааны хэлбэртэй зочид буудал байгуулахаар төлөвлөжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/30/2017 12:21:00 |
ОХУ-ын Буриадын БНУ-ын эрх баригчид Байгал нуурт аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор арслан зааны хэлбэртэй зочид буудал байгуулахаар төлөвлөжээ. 100 метр өндөр хос соёо бүхий байгууламжийн загварыг нэрт архитекторч Даш Намдаков гаргах юм байна.
Тус БНУ-ын засгийн газрын тэргүүн Алексей Цыденов “Жуулчид энгийн зочид буудлыг биш, орон нутгийн өвөрмөц хэв шинжтэйг сонирхох нь тодорхой” гэж төслийнхөө тухай ярьжээ. Арслан зааны толгой хэлбэртэй хэсэгт зочдын өрөөнүүд, хурал, чуулганы танхимууд байрлах гэнэ.
Үс ноосоор бүрхэгдсэн арслан заан нь Сибирьт амьдарч байгаад 4,000 орчим жилийн өмнө бүр мөсөн устсан гэдэг юм.
Эх сурвалж: Siberia Times
| https://ikon.mn/n/10th |
10ti | Монголбанк тайлбар хийжээ | ikon.mn | 05/30/2017 12:33:00 |
Алтны арилжаанаас үүсэлтэй нэр бүхий компанийн хариуцах авлагыг эрсдэлийн сангаас хаасан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим цахим хуудсанд гарч байгаатай холбогдуулан Монголбанкны зүгээс дараах тайлбарыг өгч байна.
2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компаниудтай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор тэдний өгсөн захиалгын дагуу алт худалдах, худалдан авах нөхцөлтэй алтны үнэд суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн хэлцлийг гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн бөгөөд тухайн үеийн Монголбанкны удирдлага, компани аль аль нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд алдагдал үүссэн.
Дээрх хэлцлээр Монполимет компанийн 882.7 сая төгрөг, 3.9 сая ам.доллар, Эрдэс холдинг компанийн 36.8 сая төгрөг, 7.2 сая ам.доллар; Хайлааст компанийн 87.9 сая төгрөг, 1.78 сая ам.доллар; Монгол газар компанийн 513.6 сая төгрөг, 5.06 сая ам.долларын өр төлбөр тус тус Монголбанкинд бүртгэлтэй байгаа болно.
Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Монполимет компанийн хариуцах төлбөртэй холбоотой Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн сангаас хаасан. Бусад компанийн өр төлбөрийг авлага барагдуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.
МОНГОЛБАНК | https://ikon.mn/n/10ti |
10tj | "Хувийн компаниуд Богд уулын газрыг эзэмшиж, замбараагүй үйл ажиллагаа явуулж байна" | Г.Мөрөн, iKon.mn | 05/30/2017 13:04:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Монголын уулчдын клубээс Богдхан уулын газрын асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Богд ууланд долоо хоногт 10 мянга орчим хүн аялдаг гэсэн судалгаан дээр үндэслэн Зайсангийн орчимд 450 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, амарч тухлах сандал гэхчлэн бүтээн байгуулалт хийхээр болсон.
Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богд уулын тусгай хамгаалалтын бүс нутагт Энигма компанийн эзэмшлийн 41 га газрын 3 га газрыг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
"Хувийн хэвшлийн компаниуд Богд уулын газрыг нь эзэмшиж, маш замбараагүй үйл ажиллагаа явуулж байна"
Гэрэл зургийг Mpa.mn
Уулын спортын мастер Т.Ичинхорлоо “Өнөөдөр Богд ууланд авирч байгаа, алхаж байгаа бүх хүмүүсийг би талархан хүлээж авдаг.
Гагцхүү хувийн хэвшлийн компаниуд газрыг нь эзэмшиж аваад маш замбараагүй үйл ажиллагаа явуулж байна.
Тэр компаниуд эзэмшил газраа цэвэр, тохитой байлгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, машины зогсоол, суух суудалтай болгож өгөхийг хүсэж байна.
Бидний үед Богд уулыг эргэн тойрон шүтэж мөргөж байсан түүхтэй шүү дээ” гэлээ.
Энигма компани 2015 оноос одоог хүртэл газрын төлбөрөө төлөөгүйгээс гадна уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байжээ.
Тус компаний дээрх БОАЖЯ-ны шийдвэрийг эсэргүүцэн, өөрийн харьяа сургууль болох МҮИС-ийн оюутнуудыг газрын маргаандаа хутган, тэднийг турхиран жагсаал цуглаан зохион байгуулж байгаад харамсалтай байгаагаа оюутнууд илэрхийллээ.
"Хичээлийг нь үргэлжлүүлэхгүй, дүнг нь гаргаж өгөхгүй оюутнуудыг жагсаалд оролцуулж байгаагаа болих хэрэгтэй"
Гэрэл зургийг Mpa.mn
Оюутан Б.Нарангэрэл “Уулын спортын салбарынхан, аялагчид, оюутнууд цаашлаад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудал гараад байна. 2015-2017 оны хооронд татвараас зайлсхийснийх нь төлөө улс 41 га газрын 3 га газрыг буцаан авсан.
Гэтэл түүний эсрэг оюутнуудыг цуглуулж, жагсаал цуглаан зохион байгуулж байна. Оюутнууд юуны төлөө жагсаж байгаагаа мэдэхгүй олон хоног болж байна.
Улаанбаатар хотын иргэд өглөө босоод цай сүүнийхээ дээжийг Богд ууландаа өргөдөг байсан бол МҮИС руу өргөх болох нь. 41 га газрыг хувийнхаа эрх ашгийн төлөө ашиглаж байна. Энэ маш буруу.
Ямартай ч өнөөдөр хичээлийг нь үргэлжлүүлэхгүй, дүнг нь гаргаж өгөхгүй жагсаалд оролцуулж байгаа МҮИС-ийнхан болих хэрэгтэй. Бид энэ сургуульд Монголын Оюутны Холбоотой хамтран шаардах бичиг хүргүүлнэ” гэв. | https://ikon.mn/n/10tj |
10tk | Макрон Путины нүүрэн дээр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хатуу шүүмжлэв | Р.Төмөр, ikon.mn | 05/30/2017 12:54:00 |
Даваа гарагт Парис хотноо ОХУ-ын ерөнхийлөгчийг хүлээж авч уулзсан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон оросын хоёр хэвлэл мэдээллийн сувгийг Путины өмнө хатуу шүүмжилжээ.
Тэд Версалийн ордонд уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Макрон тавдугаар сард болсон сонгуулийн өмнөхөн кибер халдлагад өртөж байсан ба халдлагын эх сурвалжийг Оросын тусгай албад гэж мэргэжилтнүүд дүгнэж байв. Тэгвэл Макрон өчигдөр оросын “Russia Today”, “Sputnik” сувгуудыг өөрийнх нь эсрэг худлаа мэдээлэл тараасан гэж буруутгажээ.
Макрон “Russia Today, Sputnik гэсэн нөлөө бүхий мэдээллийн хэрэгслүүд миний тухай болон миний багийн тухай хэд хэдэн удаа худлаа мэдээлэл цацсан” гээд “Тиймээс би өнөөдөр тэднийг энд уриагүй. Сонгуулийн үеэр би Оросын хэвлэлүүдтэй, бусад бүх мэдээллийн хэрэгслүүдтэй адил тэгш харьцаж байсан юм” гэсэн байна.
“Ардчилсан сонгуулийн үеэр гадны мэдээллийн хэрэгслүүд худлаа мэдээлэл тараана гэдэг бол ноцтой асуудал. Ингэхийг би цаашдаа зөвшөөрөхгүй” гэж Макрон хэлжээ. Тэр “Russia Today, Sputnik хоёр хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг байгаагүй. Тэд үзэл суртлын зэвсэг шиг байсан” хэмээн нэмж хэлсэн юм.
Энэ бүхнийг сонссон Владимир Путин ямар нэг тайлбар хийгээгүй бөгөөд зөвхөн Францын сонгуульд Оросын тусгай албад нөлөөлөхийг оролдсон гэх яриаг няцаасан байна. Макроны өрсөлдөгч Марин Ле Пэн сонгуулийн үеэр Москвад зочилж, Путинтай уулзаж байсан юм. Энэ талаар Путин хэлэхдээ Оростой дотно харилцаатай байхыг эрхэмлэдэг ямар ч нэр дэвшигчийг хүлээж авахгүй байх аргагүй гэж Ле Пэнтэй уулзсанаа хамгаалжээ.
1717 онд Оросын их Петр хаан Парист анх удаа айлчилж байсан түүхэн үйл явдлын 300 жилийн ойд зориулан Макрон Путиныг Версалийн ордонд урьсан юм.
Эх сурвалж: Business Insider | https://ikon.mn/n/10tk |
10tm | ФОТО: Төв талбайд өнөөдөр хийх боломжтой ТАВАН СОНИРХОЛТОЙ зүйл | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/30/2017 13:37:00 |
Төв талбайд өнөөдөр Гадаад Харилцааны Яамны “Нээлттэй хаалганы өдөр” болж байна. Уг өдөрлөгт Улаанбаатар хотноо суугаа 18 улсын Элчин сайдын яам, Олон улсын хоёр байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Гадаад Харилцааны яамны газар, хэлтсүүд оролцож байгаа юм.
Өнөөдөр та тус яамнаас Монгол Улсын Консулын албаны тухай мэдээлэл, Консулын газрын чиг үүрэг, Консулын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Мөн визгүй зорчдог улс орнууд, гадаад улсын визийг хэрхэн хаана мэдүүлэх, гадаадад зорчиход анхаарах зүйлсийн талаар яамны ажилтнууд иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Ингээд уг өдөрлөгт ирээд хийж болох ТАВАН СОНИРХОЛТОЙ зүйлийг нэрлэж байна.
НЭГ. БНСУ болон бусад улсын визний талаар мэдээлэл, зөвлөгөө авах
Талбайн баруун талаас очиход хамгийн наад захад БНСУ-ын Элчин сайдын яамны асар байлаа. Уг асарт тус улсад сурах болон ажиллах виз авахыг сонирхож буй иргэд их цугласан байв.
Та өдөрлөгт ирснээр иргэд Австрали, АНУ, Их Британи, Вьетнам, Герман, Казахстан, Канад, Кувейт, Куба, Лаос, БНСУ, Турк, Франц, БНХАУ, Швед, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг зэрэг орнуудад зорчих болон сурах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ХОЁР. Гадаад тэтгэлгүүдийн талаар мэдээлэл авах
Дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцах нь Монгол залуусын зорилго, мөрөөдөл болсон. Тиймээс Австрали, АНУ, Их Британи орнуудын Элчин сайдын яамд энэ талаар мэдээллийг иргэдэд илүү дэлгэрэнгүй өгч байна.
Мөн нэр хүндтэй тэтгэлэг, сургуулиудын танилцуулга, мэдээллийг очиж аваарай.
ГУРАВ. Энэтхэг, Казахстаны гар урлалын бүтээгдэхүүн худалдаж авах
Бүсгүйчүүдийн сонирхлыг татаж байгаа өөр нэгэн зүйл бол Энэтхэг эдлэл, хувцасны дэлгүүр, Казах үндэсний хатгамалтай цүнх, хэтэвчний асар байлаа.
Энэтхэг барааны “Таж Импориум” дэлгүүрийн салбар өдөрлөгт зориулаад худалдаа явуулж байна. Эндээс энэтхэг даавуун ороолт, тамхи, сувинер, бэлэг дурсгалын зүйлс худалдаж авах боломжтой.
Харин Казахстаны Элчин сайдын яамны асрын хажууд уламжлалт хатгамал, хээгээр чимэглэсэн гар хийцийн цүнх, түрийвч зэргийг 8,000-40,000 төгрөгөөр худалдаж авч болох юм байна.
ДӨРӨВ. Турк донер кебаб хямд үнээр амталж үзэх
Аливаа орныг илэрхийлэх гол зүйл нь үндэсний хоол байдаг. Тэгвэл өнөөдөр Төв талбайд Герман, Казахстан, Турк, Энэтхэг, Хятад, Чех улсууд үндэсний хоолоо хямралтай үнээр худалдаалж байна.
Тухайлбал та жинхэнэ Турк тогоочийн хийсэн донер кебабыг 5,000 төгрөгөөр авч амтлах боломжтой.
ТАВ. Гадаад Харилцааны яамны гэрэл зургийн үзэсгэлэн үзэх
Энд ирээд заавал орох газар бол Гадаад Харилцааны яамны Архивын асар юм. Энэ асарт 1911 оноос өнөөг хүртэлх 100 гаруй жилийн түүхийг харуулсан гэрэл зургуудаас үзэсгэлэн гаргажээ.
Мөн Монгол Улсын гадаад пасспортын түүхийг харуулсан баримтууд бий. Үүнээс гадна Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын гэрэл зураг, баримтууд нүд баясгаж байлаа.
Гадаад Харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
ГЭРЭЛ ЗУРГУУД:
Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn
| https://ikon.mn/n/10tm |
10tn | Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болголоо | ikon.mn | 05/30/2017 13:36:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө төвлөлийн энэ оны 2 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар зөвлөмж үүргийн дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонсохоос гадна хүүхдийн амралт, чөлөөт цагийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр заавруудыг гаргахаар төлөвлөжээ.
Мөн хүүхдийн өмнө ямар асуудлууд тулгарч байгаа талаар Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулав. Уг судалгааг хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1,236 сурагчийн дунд явуулсан байна.
Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон “Хүүхдийн үзэл бодолтой байх, санал бодлоо илэрхийлэх эрх нь бүх орчинд хэрэгжиж байх ёстой.
Хүүхдэд нөлөөлөх бүхий л асуудлаар хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, тэрхүү санал бодолд зохих ач холбогдол өгч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь насанд хүрэгчдийн үүрэг, хариуцлага бөгөөд хүүхдүүд эрхээ мэдэж, эрхийн зөрчлийг таньж, мэдэгдэх, цаашилбал хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой энгийн хэвийн соёл юм” гэлээ.
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2 дугаар хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийлээ. Хуралд маань Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода болон ТББ, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм.
Хүүхдээсээ санал бодлыг нь сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсоод зогсохгүй бөгөөд ер нь тэднийг чиглэсэн хөрөнгө оруулалт хэр үр дүнтэй хүрч байна. Цаашлаад дүүрэг, хороонд хүүхдүүдэд зориулсан халамж, тусламжийн хөрөнгө, санхүү хэр үр ашигтай явагдаж байгааг тодорхойлох боломж бүрдэнэ. Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүний 30 хувь нь буюу 450 мянга гаруй нь хүүхэд. Ингээд харахад бид хүүхдүүддээ илүү анхаарч ажиллах нь хамгийн чухал юм.
Хүүхдийн эрх нийгмийн аль ч хэсэгт зөрчигддөг. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд эрх, үүргийг нь таниулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сургалт зохион байгуулах зэрэг ажлыг манай байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган хийж байна. Мөн 152 хороонд эрсдэлийн программыг ажиллуулж байгаа” хэмээв.
Түүнчлэн бүх орчинд насанд хүрэгчид, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлддөг байвал тэдний төлөө хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно гэж хүүхдүүд үзэж байна. Судалгааны дүнд үндэслэн хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоол гаргахаар тогтоолын төслийг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг батлав. Тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр боллоо.
Энэ үеэр хотын дарга “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албаг ёсоор зарлаж байна. Энэ тогтоолын дагуу дүүрэг бүрийн Хүүхдийн зөвлөлийн дарга нарт “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болохыг үүрэг болгож байгаа юм.
Харин уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулалтыг нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийд даалгаж байна. Хүүхдээ сонсч, тэдний дуу хоолойг хүндэтгэн гэдэг бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв бурууг хүүхдүүд өөрсдөө дүгнэж хэлбэл бид ажлынхаа үр дүнг бодитоор харах болно” хэмээн тогтоолын төслийг танилцуулахдаа онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10tn |
10to | “Наранд хүрэх” анхны аялалынхаа тухай NASA зарлана | Р.Түвшин, iKon.mn | 05/30/2017 13:45:00 |
“Наранд хүрэх” анхны аялалынхаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг NASA зарлажээ. Өөрөөр хэлбэл Америкийн үндэсний сансар судлалын агентлаг наранд хамгийн ойр зайнд хүрэх сансрын хөлөг илгээх гэж байгаа юм. Асар өндөр температур, цацраг бүхий орчинд аялах “Solar Probe Plus” хөлгийн аялалын талаар маргааш буюу Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 23:00 цагт мэдээлэл хийх гэнэ.
Уг хөлөг нь 2018 оны зун хөөрөх ба нарны атмосферийн хамгийн гадна талын хэсэг болох нарны титмийг халаадаг механизмийн талаар мэдээлэл цуглуулах үндсэн үүрэгтэй.
Нарны титэм нь учир үл мэдэгдэх шалтгаанаар нарны гадаргаас хэдэн зуу дахин халуун байдаг ба температур нь Цельсийн 500,000 хэмээс дээш байдаг юм. Энэ хэсэг нь бас дэлхийн амьдралд нөлөөлж байдаг тасралтгүй үргэлжлэх соронзон шуурганы (цэнэгтэй бөөмсийн урсгал) цаад талд оршдог нь сонирхол татдаг.
“Нарны гадаргаас 6.4 сая километрийн зайнд байрлаж, ямар ч сансрын хөлгийн үзээгүй их халуун, цацрагтай нүүр тулан ажиллах хөлөг нь нарны атмосферийн хамгийн гадна талын хэсгийн нууцыг тайлах зорилготой” хэмээн NASA-гийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мөн “Судалгааны үр дүнд дэлхийн амьдралд нөлөөлдөг цаг уурын үзэгдлүүдийг урьдчилан таамаглах арга технологийг сайжруулна” гэжээ.
Хөлгийн эх бие Цельсийн 1,400 хэмийг тэсэх чадвартай 11.5 см зузаан нүүрстөрөгчийн орцтой хайлшаар бүрхэгдсэн байх гэнэ.
Маргаашийн хурал Чикагогийн их сургуулийн Уилльям Экхартын Судалгааны төвд зохион байгуулагдана.
Эх сурвалж: NASA | https://ikon.mn/n/10to |
10tp | ТАНИЛЦ: Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй ЗУРГААН аймаг | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/31/2017 10:07:00 | Авто замын бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хийгдэж буй. Монгол Улс 1921-2012 онд буюу 91 жилд 2,964 км хатуу хучилттай авто зам барьсан бол 2012-2015 он буюу сүүлийн 3 жилд нийт 3,405 км хатуу хучилттай авто зам барьжээ.
График 1: Монголд баригдсан авто зам 1921-2015, км
Эх сурвалж: Засгийн газар
Одоогоор Монголчууд 15 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод байна.
Манай улсад нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй үлдсэн зургаан аймгийн төв бий. Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Дорнод аймгуудын төвийг 2020 он гэхэд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөг Засгийн газраас гаргажээ.
"Дорнод аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоход 7-8 км дутуу"
Энэ зундаа Дорнод аймаг хүрэх замд /Хэнтий-Чойбалсан/ дутуу үлдсэн 7-8 км орчим замыг гүйцээж бүрэн ашиглалтад оруулснаар нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгийн төвийн тоо тав болж буурах юм.
Инфографик: Хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдоогүй аймгууд /2017 оны тавдугаар сарын 30-ны байдлаар/
2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт:
“2.111.Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлнэ” хэмээн тусгажээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд үлдсэн таван аймгийг нийслэлтэй холбох автозамын ажлууд эхэлжээ.
Тухайлбал БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр
Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, 67 км,
Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн тухай Зам, Тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээллээ.
Мөн Засгийн газар хөтөлбөрийнхөө хүрээнд энэ жил Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудыг нийслэлтэй холбох замын ажлуудыг эхлүүлж байгаа юм байна.
Гэхдээ 2017 онд дээрх замуудын ажил дуусахгүй бөгөөд 2018-2020 оны хооронд гүйцэтгэж дуусах тухай Зам, Тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ мэдээллээ.
Манай улсын хатуу хучилттай авто замын хэмжээ нийт авто замын 50 орчим хувьд хүрсэн байдаг. Ямартай ч 2020 он гэхэд 21 аймгийн төв бүхэлдээ нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох нь. | https://ikon.mn/n/10tp |
10tq | Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг Эрдэмтэн судлаач Р.Арсланд гардуулж өглөө | ikon.mn | 05/30/2017 14:20:00 | Эрдэмтэн судлаач Ринчингийн Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртэж уг шагналыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын 70-р чуулганд оролцох үеэр төлөөлж авсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Сайд А.Цогцэцэг эрдэмтэн судлаач Р.Арсланд шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Тэрээр хэлсэн үгэндээ "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит шагналыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад эрдэмтэн судлаач Ринчингийн Арсланд олгосныг Сайд миний бие ДЭМБ-ын 70-р чуулганы хүндэт индэрээс Таныг төлөөлж гардан авах завшаан тохиолдсон билээ.
Өнөөдрийн билэгт сайн өдөр энэхүү нэр хүндтэй шагналыг танд хүлээлгэн өгч байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ДЭМБ-аас өндрөөр үнэлж бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц болж байгааг саяхан зохион байгуулагдсан ДЭМБ-ын 70-р чуулганд ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др.Маргарет Чан цохон тэмдэглэснийг энд дуулгахад баяртай байна.
Таны эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө оруулсан хувь нэмэр, нөр их хичээл зүтгэл, тань эрүүл мэндийн салбарын ажиллагсад тэр дундаа монголын залуу эмч, эмнэлгийн ажилтнуудын үлгэр дууриал байх болно. Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе" гэв.
Эрдэмтэн судлаач Р.Арслан эрүүл мэндийн салбарт элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийж, түүний үр дүнд элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэний үр дүнд манай оронд вирүст В хепатитын өвчлөл тогтвортой буурч ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс дэвшүүлсэн 5 хүртэлх насны хүүхдийн дундах архаг вирүст хепатитын халдварын тархалтыг 2%-с бага болгох зорилтыг бүрэн хангаад байгаа юм.
Эх сурвалж: ЭМЯ | https://ikon.mn/n/10tq |
10ts | МЭДЛЭГ: Катализатор автомашины яндангаас гарах хорт утааг багасгадаг | WWW.CARDOCTOR.MN | 05/30/2017 14:49:00 |
Анх 1970 оны үед автомашины яндангийн системээс гарах хорт утаа ялгаруулалтыг багасгах үүднээс катализаторыг ашиглаж эхэлсэн. Тус эд нь хэмжээний хувьд том, яндан дунд байрлах бөгөөд шатсан агаарыг шүүлтүүрийн туслалцаатай цэвэрлэж хорт утааны хэмжээг багасгадаг юм.
ВИДЕО:
Хийцийн хувьд металл гэр дотор зөгийн үүр шиг материалаар хийгдсэн керамик материалан шүүлтүүртэй. Үүний орцонд цагаан алт, родий, паллади 3 багтсан тул түргэн хугацаанд NOx буюу азотын ислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгахад тусалдаг.
NOx гэх нэгдэл нь агаар мандлыг гэмтээгч, озон болон хүчиллэг бороог үүсгэдэг NO2 буюу азотын давхар ислийг агуулж байдаг. Мөн энэ төрлийн нэгдлийг зөвхөн автомашинууд 50% хүртэл үйлдвэрлэдэг гэхээр маш том асуудал гэдэг нь харагдаж байна. Жишээ татахад 1 суудлын машин 1 км замыг туулахад 0,43 гр, 10 мин түгжрэлд зогсоход 0.59 гр NOx ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг ажээ.
Харин одоо сэдэвтээ буцаж оръё. Тус катализаторыг бүтээхэд үнэтэй материал ашиглаж байгааг нь бид мэдлээ. Тэгэхээр үнэ нь ч гэсэн өндөр болдог байна. Улмаар хөгжлийн явцад машины хүчийг нэмэх зорилгоор үүнийг авч хаях, спорт хувилбарын жижгээр солих нь түгээмэл болсон.
Ингэснээр ялгаруулалт мэдээж өндөрсөх нь тодорхой бөгөөд бага зэргийн хүчийг нэмдэг. Гэхдээ өдөр тутамд унадаг машинд ингэх нь тохиромжгүй, тухгүй, хүйтэн өглөө машинаа асаахад хөршүүдийн зэвүүцсэн харц таныг тайван байлгахгүй л болов уу...
Ямартай ч зориулалтын спорт болгосон катализатор нь агаарын урсгалыг аль болох чөлөөтэй гэхдээ хуулийн хүрээнд байлгаснаар сток хөдөлгүүрээс илүү дуулгавартай болж ойролцоогоор 2 морины хүч нэмэх боломжтой байдаг.
Дээр хэлсэнчлэн энэ төрлийн сэлбэгийг солиход зардал үнэтэй байдаг. Тиймээс цэвэрлүүлэх эсвэл өөр машины катализаторыг орлуулж тавих арга байж болно (гэхдээ орлуулж тавихыг үйлдвэрлэгчээс хориглодог).
| https://ikon.mn/n/10ts |
10tu | "Ард нийтийн санал асуулга, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ялгаатай ойлголт" | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/31/2017 13:57:00 |
"Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэнд нэмэлт, өөрчлөлт оруулах процедурын хувьд сайнаар харвал ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан, саараар харвал ард түмний нэрээр Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг бүрдүүлж өгч буй мэт харагдах овжин арга болсон" гэж судлаач А.Бямбажаргал ярилаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийнхэн боловсруулж дуусаад УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа.
Ингээд уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн үйл явц болон төсөл дэхь зарим алдаа дутагдлын талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор А.Бямбажаргалын тайлбар, байр суурийг хүргэж байна.
Ард түмний нэрээр Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг бүрдүүлж буй мэт харагдаж байна
2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хэмээх хуулийг батлан гаргасан.
Тус хууль батлагдахтай зэрэгцэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсон.
Уг хуулийн 5.3.4-т “Зөвлөлдөх санал асуулгаар ... Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах” буюу уг зөвлөлдөх санал асуулгаар нэгэнт шийдсэн бол цааш шууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн боломж бий болохоор заасан.
Энэ нь нэг талаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хууль санаачлах эрх бүхий субьектуудыг шууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах төслийг дээрх Зөвлөлдөх санал асуулгад тулгуурлан явуулах заавал биелүүлэхийг шаардсан зохицуулалт болсон.
Чухамдаа энэ нь л одоо бий болоод өргөн баригдаад буй төслийн эх үндэс болж байна.
Үүний үр дүнд Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэнд нэмэлт, өөрчлөлт оруулах процедурын хувьд сайнаар харвал ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан, саараар харвал ард түмний нэрээр Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг бүрдүүлж өгч буй мэт харагдах овжин арга болсон
Ард нийтийн санал асуулга, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ялгаатай ойлголт.
Төслийн зарим нэг хэсэг Үндсэн хуулийн суурь бүтцэд халдсан байна
Одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг үзвэл ердийн болон бусад органик хуулийн түвшинд шийдэж болох олон асуудлыг үндсэн хуульд оруулах гэсэн буруу арга зүй зонхилж байгааг хэлмээр байна.
Тухайлбал,Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд, төрийн хяналтын байгууллага хэмээх институц гүйцэтгэх эрх мэдэл, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд мөн хуульд заасан бусад байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хэмээн заасан.
Зөвлөлөдөх санал асуулгын үеэр яригдаж байсан асуудал бол энэ мэт хэд хэдэн байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох хэмээн онцолж байсан.
Гэвч нэг зарчмын ялгаа байгаа нь Үндсэн хуульд заагдсан байгууллага болгон үндсэн хуулийн байгууллага болохгүй.
Өөрөөр хэлбэл нэр нь үндсэн хуульд орсоноор Үндсэн хуулийн байгууллага болохгүй юм.
Ганцхан жишээ дурдахад Үндсэн хуулийн байгууллагын нэг шинж бол үндсэн хуулийн хяналтын байгууллагаар өөрийн шийдвэр, үйл ажиллагааг хяналуулах шаардлагатай байдаг.
Үндсэн хуулийн суурь бүтцэд халдсан гэж онцолж буйн тод жишээ нь уг байгууллага хэрэв төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх боллоо гэхэд өнөөгийн бусад энэ төрлийн чиг үүрэг гүйцэтгэдэг тухайлбал шүүх зэрэг институцтэй хэрхэн уялдах, эрх хэмжээтэй нь давхардах эсэхийг юун түрүүнд шийдвэрлэх шаардлагтай.
Төслийн зарим нэг хэсэг одоогийн Үндсэн хуулийн суурь бүтцэд халдсан шинжтэй байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах талаар цөөнгүй зохицуулалт уг төсөлд оржээ.
Гэвч энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах буюу тэнцвэржүүлж байдаг улсын дээд шүүхийн шүүгчийн эрх хэмжээг ерөнхийлөгчид давхар олгож буй нь одоогийн хууль болон үндсэн хуультай харшилж байна.
Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг голлох өөрчлөлт болгон тавьж буй нь буруу.
Учир нь манай улс 1992 оны Үндсэн хуулиараа засаг захиргааны нэгж дотор хот, тосгон байгуулж болох эрх зүйн боломжийг олгосон.
Гэтэл энэ эрх зүйн боломжийг ашиглахын оронд аймаг нэртэй хотуудыг ээлж дараалан байгуулж хуулиар олгосон олон боломжоо дан ганц төсөв хувиарлах нэгж болгох үүднээс хязгаарласан.
Тэгвэл өнөөгийн өөрчлөлтын тэргүүн эгнээнд үүнийг гаргаж тавьж буй нь эргэлзээтэй шийдвэр юм.
Түүнчлэн улс буюу нийгмийн аль ч асуудлаар явуулах санал асуулгын хувьд цаашид парламент шийдэх эрхийг олгох хэлбэрээр буюу урьдчилан парламентийн өмнөх шийдэл болгож хэрэглэдэг дэлхий нийтийн чиг хандлага байна.
Бид энэ байдлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг, эсвэл мэдэх боломжтой байхад зориуд мэдэлгүйгээр өөр хооронд нь хольж хэрхэвч болохгүй.
Үндсэн хууль Монголын нийт ард түмний нийтлэг ашиг сонирхолыг илэрхийлэгч юм.
Үндсэн хууль бүхий орны хувьд буруу жишиг тогтоосон
Одоогоос 17 жилийн өмнө одоогийн үндсэн хуульд УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Гэтэл үнэндээ үндсэн хууль зөрчсөн явдал болсон.
Аливаа улсын хувьд үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал богино хугацаанд өдөр тутам тохиодог зүйл биш юм.
Харин 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн хувьд би хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзмээр байна.
Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн процедур талаас,
Хоёрдугаарт, агуулгын хувьд. Агуулгын хувьд уг нэмэлт, өөрчлөлт одоо хэр нь судлаачид, иргэдийн шүүмжлэлд өртсөөр байна.
Харин нэмэлт, өөрчлөлт оруулсан процедур буюу арга ажиллагааны хувьд яах аргагүй ардчилсан үндсэн хууль бүхий орны хувьд буруу жишиг тогтоосон үйл явдал.
Учир нь 2000 оны уг нэмэлт, өөрчлөлт хийгдэж байх үед өнөөгийнх шиг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцааг тусгайлан процедур тогтоосон хууль байсангүй.
УИХ өөртөө эрх олгох замаар буюу шууд л Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлт гэх УИХ-ын ямар нэг шийдвэргүйгээр уг нэмэлт, өөрчлөлтийг хийчихсэн.
Гэтэл УИХ-ын шийдвэрийн хэлбэр хууль эсвэл тогтоолоос өөр хэлбэргүй.
Харамсалтай нь тэр үед УИХ-ын шийдвэрийн хэлбэрт багтахгүй, Үндсэн хуулийн цэц хянахгүй өөр нэг хэлбэр бий болгох замаар уг нэмэлт, өөрчлөлтийг хийсэнд хамаг учир нь байгаа.
17 жилийн өмнөх алдааг давтах ёсгүй
Одоо хүчин төгөлдөр үйчилж буй Үндсэн хууль ёсоор Үндсэн хуулийн цэц үндсэн хуульд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчигдсөн талаарх дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх хэмжээ бүхий байгууллага.
Энгийнээр хэлбэл Үндсэн хуулийн дархлаа буюу манаач байж үндсэн хуулиа хамгаалах, хэрэгжих баталгаа нь болох учиртай юм.
Гэтэл онолын хувьд бол хүлээн зөвшөөрч болшгүй үндэслэлээр 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг цэц хянах эрхгүй болоод байна.
Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй учир түүний нэг хэсэг байна гэх хандлага.
Үүнээс үүдэн цэц Үндсэн хуулийн нэг заалтыг нөгөө заалттай нь зөрчилдөж буй эсэх асуудлаар хяналт хэрэгжүүлэхгүй гэх асуудал юм.
2010 оны хуульд дэлхий нийтийн жишгийн дагуу бие даасан хууль байх эрх зүйн боломжийг бий болгосон.
Энэ дагуу бид өмнөх муу жишгийг өөрчлөх шаардлагтай
Энэ нь ч онолын хувьд зөв хандлага болно.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар хэлбэртэй байх ёстой байх талаар саналаа хэлмээр байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэж заасан. Энэ нь ч учиртай. Дэлхийн нийтийн чиг хандлага үндсэн хуульт ёс төлөвшсөн улсуудын хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлбэр нь бие даасан хууль байж тэрхүү хуулийг бусад ердийн хуулиудаас илүү нарийвчилсан процедурын дагуу хэлэлцэж баталдаг.
Гэтэл одоогийн өргөн баригдаад буй төсөл “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэсэн нэртэй буюу хуульд нийцээгүйг онцолмоор байна.
Бие даасан хууль байх нь цаашид Үндсэн хуулийн хяналтын байгууллага, манайхаар бол Үндсэн хуулийн цэц агуулгын хувьд хяналт тавих үндсийг бий болгох ач холбогдолтой.
Тийм учир бид 17 жилийн өмнөх алдааг давтах ёсгүй.
Үнэт зүйлсдээ хайр найргүй хандаж болохгүй
Нэг зүйл тодорхой байгаа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүхий л бэлтгэл үе шат нэгэнт хийгдчихжээ.
Үүний илрэл нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлан гаргасан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2017 оны 2 дугаар сарын 9-ны зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, тус өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт бас сүүлийн үед өргөн баригдаад буй уг төслийн үйл явцаас харж болхоор байна.
Иймд иргэн бүр уг үйл явцад хянамгай, сэрэмжтэй хандах учиртай.
Яагаад гэвэл бидний амьдралд эдгээр өөрчлөлтүүд шууд л мэдрэгдэж эхэлнэ.
Тухайлбал, төрийн албаны зөвлөл гэхэд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар зохицуулж ирсэн.
Гэвч хуулиа биелүүлээгүйн төлөө үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмээн тусгаж буй нь арга зүйн хувьд тохиромжтой биш.
Үндсэн хууль байнга тогтвортой үйлчлэх учиртай. Гэвч дэлхий дахины ардчилсан гэх олон үндсэн хуульд шууд тоочих хэлбэрээр аливаа зүйлсийг нэрлэхийг татгалзаж байхад өмнөх үерүүгээ ухарсан зүйлсийг уг төслөөр санал болгож байна.
Энэ нь яамдыг шууд нэрлэх гэх мэт. Энэ мэт дурдаад байвал олон асуудал байгаа.
Тийм болхоор би ч мөн иргэний үүргээ биелүүлж оролцоно хэмээн харж байна.
Бид сүүлийн 25 жилийн турш ардчилсан үндсэн хуулиа аль болох бэхжүүлэх чиглэлд ажиллаж ирсэн.
Гэвч уг үнэт зүйлсдээ хайр найргүй хандаж болохгүй.
Энэ нь Үндсэн хуулийг хөндөж болохгүй гэсэн үг биш боловч түүнд энэ явж буй арга замаар, энэ агуулгын хувьд бол нэмэлт, өөрчлөлт хийх нь ямар үр дагавар авчирч болохыг сайтар тунгаах шаардлагатай. | https://ikon.mn/n/10tu |
10tv | Трамп анхны гадаад айлчлалаараа “согтуу жуулчин” шиг байсан | Р.Төмөр, ikon.mn | 05/30/2017 15:04:00 |
Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараах анхны гадаад айлчлалаа Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт дуусгасан билээ.
Тэрээр Саудын Араб, Израйль, Ватикан, Бельги, Италид айлчилж, NATO, Их Долоогийн уулзалтуудад оролцсон юм. Тэгвэл түүний энэхүү аялалыг дипломат бодлого талаасаа тун муу үр дүнтэй болсон гэж АНУ-ын төрийн департментын албаны хүн дүгнэжээ. Нэрээ нууцалсан дипломатч аялалын туршид “дээрэнгүй” байдалтай биеэ авч явсан гэж Трампыг шүүмжлээд “Дипломат ёс талаас нь харвал ерөнхийлөгч Трамп яг согтуу жуулчин шиг байсан” гэсэн байна.
Ерөнхийлөгч болохоос нь өмнө дэлхийн 195 орон нэгдэн орсон Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнд тэр АНУ-ыг оруулахыг түдгэлзүүлж, шийдвэр гаргахаа хойшлуулсан. Трамп Их Долоогийн гишүүн орнуудтай харьцахдаа Саудын Арабаас дор харьцсан нь олон улсын харилцаанд сэв суулгах үйл явдал болжээ.
Францын ерөнхийлөгчтэй гар барихдаа сөргөөцөлдөөд амжсан Трамп өөрийн гол холбоотон Германыг муу муухайгаар нь дуудаж гомдоосон. Үүний маргааш нь Германы канцлерь Ангела Меркель АНУ-д цаашид найдах аргагүй болсныг зарласан нь олон улсын харилцаанд томоохон өөрчлөлт авчирлаа. Трамп бас NATO-гийн гишүүн орнуудын удирдагч нарын урд гарч зогсохын тулд Монтенегрогийн ерөнхий сайд Душко Марковичийг түлхэж холдуулсан нь бүдүүлэг явдалд тооцогдож байна.
АНУ-Германы түншлэл төгсөх аюултай болсон нь Оросуудад тун сайн мэдээ болж байгаа ба Крымийг эзэлсэн шиг үйл явдал цаашид гарах боломжийг нээж байгаа юм.
Ардчилсан намын улс төрчид Трампыг айлчлалынхаа үеэр олон боломжийг алдсан гэж дүгнэж байгаа. Тухайлбал сенатор Кори Бүүкер түүнийг цаг уурын өөрчлөлт, хүний эрхийн асуудал, Оросын түрэмгийлэл зэрэг гол асуудлуудыг хөндөлгүй орхисон гэж CNN сувагт ярьжээ.
Тэрээр “Саудын Арабтай хүний эрхийн асуудлыг ярилгүй зөвхөн зэвсгийн наймаа хийсэн нь Америкийг дэлхийн ардчиллын итгэл найдвар гэдэг байр сууринаас доошлуулахад хүргэлээ” гэж ярьсан байна.
Эх сурвалж: Independent | https://ikon.mn/n/10tv |
10tw | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа | СУРТАЛЧИЛГАА | 05/30/2017 15:06:00 |
Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, ХААН Банк, Швейцарийн Сандоз компани хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулах, тэдэнд сэтгэлийн дэм хайрлах “Хүүхэд бүхэн жаргалтай” арга хэмжээг ХААН Банкны Театрт өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын БГД, БЗД, ЧД, СБД, СХД, ХУД-ээс төлөөлөл болгож дүүрэг тус бүрээс 15, нийт 90 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд урлаг соёлын тоглолт, хөгжөөнт цэнгээнт тоглоом зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, ирсэн бүх хүүхэд багачуудад ХААН Банк, Швейцарийн Сандоз компанийн гарын бэлэг гардуулж, хүүхдүүдийг баярлууллаа.
Мөн тус арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйл /Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад шинээр бэлтгэгдэж буй боловсон хүчин болох оюутан залуусын хандлагыг өөрчлөх, тэдний судалгааны ажлын чиглэлийг хөгжлийн бэрхшээл судлал салбар шинжлэх ухаан руу хандуулах зорилгоор Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын оюутны холбоотой хамтран зохион байгуулсан Их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулагдсан “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэгч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа мөн зохион байгуулагдлаа.
Илтгэлийн уралдаанд шалгарсан шилдэг оюутнуудын нэрс:
Тэргүүн байр: С.Цэрэндулам /ШУТИС-БАТС/
Дэд байр: А.Хүднрчулуун /МУИС-БС/
Гуравдугаар байр: О.Оюундалай /МУИС-ШУС/
Тусгай байр: М.Айбол /ШУТИС-БУХС/
Тусгай байр: Т.Хандаймаа /МУИС-ХУС/
Тусгай байр: Б.Баярмаа /МУИС-ХЗС/
| https://ikon.mn/n/10tw |
10tx | Л.Чинбат Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд өөрийн хөрөнгөөр ТОГЛООМЫН ТАЛБАЙ байгуулахыг хүслээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/30/2017 15:10:00 |
"Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат
"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өнөөдөр хотын даргад хандсан хүсэлтээ олон нийтийн сүлжээгээр дамжууллаа. Тэрбээр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд өөрийн хөрөнгөөр дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулах санаачилга гаргав.
Үүнийг байгуулахад хотын даргын зөвшөөрөл хэрэгтэй байгаа тул ийнхүү хүсэлт гаргаж байгаа юм байна. Түүний байгуулсан тоглоомын талбайд хүүхдүүд үнэ төлбөргүй тоглох ажээ.
Л.Чинбатын фэйсбүүк дэх постыг бүрэн эхээр нь хүргэж байна:
"Сүүлийн үед «Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн»-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачлага дэвшүүлж байна.
Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч.
Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Иргэн Л.Чинбат" гэжээ. | https://ikon.mn/n/10tx |
10ty | "Аав ээжийн ном" хүүхдийг амьдралын нарийн харилцаанд сургахад онцгойлон зориулагдсан | А.Үлэмж, iKon.mn | 05/30/2017 16:24:00 |
“Эцэг эхчүүд хүүхэд өсгөн хүмүүжүүлэхдээ тусламж дэмжлэг авах эрхтэй" гэж НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 18-р зүйлд заасан байдаг. Гэвч манай улсад үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь эцэг эхчүүдэд тусалж дэмжих тогтолцоо сул байна. Ялангуяа залуу эцэг эхчүүд хүүхэд өсгөн хүмүүжүүлэхдээ барьц алдах нь түгээмэл бөгөөд хаанаас тусламж хүсэх, зөвлөгөө авахаа мэдэхгүй тохиолдол олон гардаг.
Тиймээс Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдээ эерүү зөөлөн аргаар өсгөн хүмүүжүүлэх тухай монгол уламжлалд тулгуурлан бичсэн зөвлөмж номыг нийт эцэг эхчүүддээ зориулан гаргажээ. Энэхүү номын нээлт өнөөдөр боллоо.
Гэрэл зургийг mpa.mn
Номын зохиолчдын нэг Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгс "Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Хүүхдийг Ивээх Сангаас хүүхэд багачууд болон аав ээжүүддээ бэлэг барьж байгаа нь энэхүү "Аав ээжийн ном" юм. Номноос уншигчид хүүхдийн насны онцлог, тухайн насны онцлогт тохирсон байдлаар хэрхэн харилцах тухай, Монголчууд үр хүүхдээ ямар аргаар яаж өсгөн хүмүүжүүлдэг байсан уламжлал, ардын сурган хүмүүжүүлэх ухааны арга барил, туршлага сургамжийг олж авах болно. Мөн энэхүү ном нь хүүхдийн сэтгэлийг төлөвшүүлэх, амьдралын нарийн харилцаанд сургахад онцгойлон зориулагдсан" хэмээн онцоллоо.
“ААВ ЭЭЖИЙН НОМ” нь дөрвөн бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийг тухайн асуудлаар мэргэшсэн зохиолч нар бичжээ.
Хүн хайрлуулах гэж л ирдэг (Э.Дуламсүрэн, Д.Баттогтох)
Бага насны хүүхэд буюу хүний хүн төрх бүрэлдэх нь (Л.Отгонсүрэн)
6-12 настай хүүхэд буюу хүн хүмүүжүүлэхүй (Д.Баттогтох)
12-18 насныхан буюу өсвөр нас - иргэн төлөвших цаг (Ц.Түвшинтөгс)
Нээлтийн ажиллагааны фото
Гэрэл зургийг mpa.mn
Түүнчлэн хүүхдээ интернет, хэвлэл мэдээллийн хортой контентын нөлөөнөөс хэрхэн хамгаалах зэрэг орчин үеийн нийгэмд хүүхэд хүмүүжүүлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг даван туулах гарцуудыг зааж өгөх аж.
"Аав ээжийн номыг" ЖАЙКА ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан байна.
Ном өнөөдрөөс эхлэн "Аз Хур", "Интерном", "Мажестик" номын дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх аж. | https://ikon.mn/n/10ty |
10tz | С.Төмөрбат: Англи хэлний дүрмийн нарийн зүйлийг ирэх хичээлүүдээс ойлгож авах боломжтой | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 06/02/2017 11:08:00 |
iKon.mn сайт "Сондор Хилэн" төвийн захирал, С.Төмөрбат багштай хамтран 2016 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн англи хэлний зайны сургалтыг ШУУД дамжуулалтаар зааж эхэлсэн билээ. Долоон сарын хугацаанд бид англи хэлний анхан шатны хичээлийг бүрэн үзээд байна.
Харин одоо та бүхэндээ дунд шатны хичээлийг зааж эхлээд байна. Энэ талаар С.Төмөрбат багштай ярилцлаа.
-Анхан шатны хичээлүүдийг үзэж дуусгалаа. Үзсэн хичээлээ ерөнхийд нь дүгнэж хэлэхгүй юу. Бид энэ хугацаанд ямар мэдлэг эзэмшиж авав?
-Бид суурь буюу анхан шатнаас нь, өөрөөр хэлбэл, “А” үсгээс нь эхэлж Англи хэлнийхээ хичээлийг үзсэн. Огт англи хэл үзэж байгаагүй хүмүүст зориулсан анхан шатны хичээл гэсэн үг.
Багцлаад хэлэхэд туслах үйл үгийн бүлэг сэдэв, гурван цаг, баймж үйл үгийг 29 цагийн хичээл болгон задалж зааж.
Эхний 29 хичээлийг нэг бүрчлэн үзвэл англи хэлний анхан шатны мэдлэгийг 100 хувь эзэмшиж чадна.
29 хичээлийг тогтмол үзэж судалсан бол дунд шатны хичээлээ үзэх боломжтой.
-Хичээлүүдийг үзэж амжаагүй хүмүүс нөхөж үзэх боломжтой шүү дээ?
-Энэ асуултыг үзэгчид маш их асуудаг. “Хичээлээ хаана хадгалах вэ, хадгалж байгаа юу, олохгүй байна” гэдэг асуудал байнга яригдаж байгаа. Уг нь багш нь хичээл болгон дээрээ хэлдэг.
Тэгэхээр 1-29 дүгээр хичээлийг iKon News фэйсбүүк хуудас, iKon.mn сайтын LIVE булан, Сондор Хилэн сургалтын төвийн цахим хуудас, Sondor Khilen Language Center болон Сондор хилэн зайны сургалт гэсэн таван эх сурвалжид хадгалсан байгаа. Эдгээрээс гадна YouTube сувагт байршуулсан гэдгийг оюутнууддаа хэлье.
-Хичээлийг нөхөж үзэх, шууд үзэх хоёр эрс ялгаатай байх?
-Хичээлээ зааж дууссаны дараа 5-10 минутын асуулт хариултын цаг гаргаж байгаа юм.
Өнөөдрийн заасан хичээлээс асуух зүйл байвал асуугаарай гэхэд асуулт гэхээс илүүтэйгээр “хичээлийнхээ бичлэгийг хадгалах уу, хаана хадгалах вэ” гэдэг тайлбарууд л орж ирдэг.
Хичээлээс ойлгоогүй зүйлээ асуух нь ерөнхийдөө тааруу байна. Тэгэхээр ойлгоогүй зүйлээ шууд л асуух хэрэгтэй.
Шууд дамжуулалтаар хичээл зааж байгаагийн гол ач холбогдол энэ шүү дээ. Нөхөж үзэж байгаа хүмүүс хичээл дууссан хойно, оройн цагаар асуулт асуух тохиолдол их. Багш нь тэр болгон хариулах боломжгүй байдаг.
-Хичээлийг тогтмол үзэж байгаа хүмүүсээс тантай холбогдож байна уу?
-Тасралтгүй үзэж байгаа хүмүүсээс хэд хэдэн хүн ирж шалгалт өгсөн шүү. Том зузаан дэвтэр нээчихсэн, даалгавруудаа хийчихсэн авчирч үзүүлсэн.
Заасан хичээлийнхээ хүрээнд Монголоос Англи руу орчуулга хийлгэж, яриулж, тест бөглүүлсэн байгаа. Ингэж шалгалт авахад 100 онооноос 98 оноо авсан. Урд нь англи хэл үзэж байгаагүй гэхэд үнэхээр мундаг байсан.
Мөн гадаадад байгаа Монголчууд их үзэж байгаа юм байна. Канадад амьдардаг монгол хүн холбогдож хичээлийн талаар асуусан.
Зөвхөн Монголдоо гэж бодож байсан чинь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монголчууд үзэж байгаа юм билээ. Энэ их сайхан санагдаж байгаа. Олон орноос холбогдож байна.
Бас нэг сонирхолтой нь орос хүн холбоо барьсан. “Би танай хичээлийг үзэж байгаа. Та тав дахь өдөр болгон хичээл заах уу. Хичээл хэр удаан үргэлжлэх вэ.
Нэг хүн асуулт асуухад хэдэн мянган хүн ойлгохгүй, эргэлзээд байгаа зүйлээ мэдэж авна.
Монгол тайлбарыг нь ойлгоход хүндрэлтэй ч жишээг нь хараад ойлгочихдог, монгол хэл сурмаар санагдаж байна” гэж хэлсэн.
Тэгэхээр англи хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч сургалтад сууж чадахгүй байгаа, цаг зав, мөнгөний бололцоогүй маш олон хүн байна.
Тэр хүмүүст зориулсан, ямар ч үнэ төлбөргүй зайны сургалт учраас нийгэмд чилгэсэн маш зөв ажил гэж хувьдаа бодож байгаа.
-Орос хүн хүртэл холбогдсон байна шүү дээ. Танд энэ хугацаанд хичээл заах ямар байв?
-Өмнөх ярилцлагадаа шууд дамжуулалтын үеэр ангидаа хичээл зааж байна гэж боддог гэж багш нь хэлж байсан.
Гэхдээ эргээд харахад явцуу сэтгэж байжээ. Одоо бол дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэн бүхэнд хичээл зааж байна гэдэг үүднээс илүү их хариуцлагатай байх хэрэгтэй юм байна гэж бодох болсон.
Тэгэхээр манай хоёр байгууллагын хийж байгаа энэ ажил хүнд хэрэгцээтэй, шаардлагатай томоохон ажил болсон гэж хэлж болно.
- Дунд шатны сургалтаар ямар хичээлүүд орох вэ. Хэдий хэр хугацаанд үргэлжлэх бол?
-30 дугаар хичээлээс эхлэн дунд шатанд бэлтгэх дүрмийн хичээлүүд орно. Аравдугаар сарын 5-ныг хүртэл Одоо үргэлжилж буй цаг, Өнгөрсөн цаг, Ирээдүй цаг, Ирээдүйд өнгөрсөн цаг гэсэн дөрвөн цаг нэмэлтээр заагдана.
Эдгээрийг өмнө нь үзсэн хичээлтэйгээ холбон, хооронд нь харьцуулах маягаар үргэлжилнэ. Үүнээс гадна дүрмийн бус үйл үгсийн хэрэглээг заах болно.
Тэгэхээр дүрмийн нарийн зүйлийг ирэх хичээлүүдээс ойлгож авах боломжтой гэсэн үг.
Харин аравдугаар сарын 5-ны өдрөөс цаашид яаж хичээл орох, хичээлийг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
- Өнөөдрөөс эхлэх хичээлд үзэгчид, уншигчид маань юу бэлдсэн байх шаардлагатай вэ. Зөвлөгөө өгөхгүй юу?
-Нэгдүгээрт, дүрмийн бус үйл үгсээ маш сайн цээжлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үзсэн гурван цагаа маш сайн эзэмших ёстой. Ингэснээр дараагийн хичээлүүд амархан байх болно.
Мөн хичээлээ үзэж байгаа үедээ ойлгохгүй байгаа зүйлээ буруу ч байсан хамаагүй, амархан гэж бодолгүй, нэрэлхэлгүйгээр шууд асуух хэрэгтэй.
Нэг хүн асуулт асуухад хэдэн мянган хүн ойлгохгүй, эргэлзээд байгаа зүйлээ мэдэж авна шүү дээ.
-Зуны амралт эхэлж, хүүхэд залуус англи хэлний зуны сургалтад хамрагддаг. Танай төв энэ зун ямар сургалт зохион байгуулах гэж байна?
-Манай зуны сургалтууд зургаадугаар сарын 5-н, долоодугаар сарын 3-н, долоодугаар сарын 31-нд эхлэх гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын төвийн www.sondorkhilen.mn орж сонирхох боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
С.ТӨМӨРБАТ багшийн хичээлүүдийг ЭНД дарж үзээрэй.
| https://ikon.mn/n/10tz |
10u | Гэмт хэрэг буурсан ч шорон дүүрэн... | Б.Жаргал, Өдрийн шуудан | 11/06/2013 12:08:00 |
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 8000 орчим хүн ял эдэлж байгаа аж.
Өршөөлийн хуулиар өнгөрсөн арван жилийн хугацаанд зургаан мянга орчим ялтан суллагдчихаад байхад 2-3 жилийн дотор буцаад найман мянга болж шорон дүүрдэг Эрүүгийн хууль манайд үйлчилж байна.
Гэхдээ энэ нь гэмт хэргийн гаралт ихсээд байгаадаа биш аж. Нийгэмд гарч байгаа гэмт хэргийн тооны өсөлт таван хувьд хүрэхгүй байхад ялтны тоо 13 хувийн өсөлттэй байгаа нь Эрүүгийн хуулийг өөрчлөх цаг болсны дохио гэнэ.
Х.Тэмүүжин: Авлига өгсөн этгээдийг шийтгэхээс татгалзаж байгаа.
Дээр нь ял эдэлсэн хүн төрийн байгууллагад байтугай хувийн хэвшилд ч багтаж орох орон зайгүйгээр гадуурхагддаг.
Судалгаагаар жилд 1500-2000 хүн шоронгоос суллагддаг аж. Мөн Өршөөлийн хуульд хамрагдагсдыг нэмэх юм бол сүүлийн арван жилд 20 мянган хүн хорихоос суллагдсан гэсэн үг.
Гэхдээ энэ хорин мянган хүнийг нийгмийн идэвхитэй хүрээнээс шууд л түлхэж байгаа. Түүнчлэн одоогийн Эрүүгийн хууль орчин үеийн нийгэмд гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна. Тиймээс л Эрүүгийн хуулийг бүхэлд нь өөрчлөх зорилт тавьснаа Монгол Улсын Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт дээрээ хэлж байна.
“Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” сэдэвт уулзалт өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Хууль, шүүхийн байгууллагын удирдлага, иргэдэд зориулан хийсэн уг уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож шүүхийн шинэтгэлийн дараагийн алхам болох шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлсэн юм.
Тэрбээр шударга ёсны тогтолцооны асууддын талаар нийгмээрээ тогтсон нэг ойлголттой болох ёстой гэдгийг хэлж байв. Мөн том төрөөс ухаалаг төррүү шилжиж, тэнд хүн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, өөрт байгаа боломжоо ашиглан ажиллахад хэрэгтэй нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх ёстой гэсэн юм.
Түүнчлэн Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг онцгойлон анхаарч, хохирсон иргэний эрхийг хамгаалах талаар тусгасан талаар тэрбээр хэлж байв. Гэмт хэргийн аль ч түвшинд хэрэг үйлдсэн хүн хохирлоо төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлдэг, зарим төрлийн ялаас чөлөөлдөг болох ёстой аж.
Тиймээс хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хууль шүүхийн байгууллагууд үр нөлөөтэй ажиллах арга хэлбэрийг Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа аж. Харин хүүхэд, эмэгтэйчүүдийн тухайд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь өөр нөхцөлтэй.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн хэрэг нь тэдний гэнэн томоогүй зангаас үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, тусгайлан бодлого хэрэгжүүлдэг аж. Тиймээс манай улс ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн асуудлыг тусгайлан авч үзэхийг баримтлах болжээ.
Харин эмэгтэйчүүдийн тухайд гэр бүлийн хүчирхийлэлд автаж байгаа болон, хүний наймаа, бэлгийн дарамтын хохирогч болохоос хамгаалахад илүү анхаарч байгаа юм байна.
Ерөнхийлөгч мөн хууль шүүхийн шинэтгэлтэй холбоотойгоор өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан болон УИХ-д өргөн барьсан, барихаар бэлтгэж байгаа хуулиудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хэрэгжилтэд нь анхаарч ажиллахыг захисан юм.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
Х.Тэмүүжин: Хийсэн хэрэг бүрт нь ял оноодог болно
Уг уулзалтад Хууль зуйн сайд Х.Тэмүүжин мөн оролцсон бөгөөд, түүнээс зарим хуулийн талаар тодруулсан юм.
-Гэмт хэргийн тухай хуулийг баталснаар хорих ял эдэлж буй хүмүүсийн тоо 30 хувиар багасна гэж үзэж байгаа. Гэвч энэ хууль зарим хүнд ял завших боломж болох вий гэдэг болгоомжлол бий. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Багаар бодоход 30 хувь нь суллагдана. Шоронд заавал хорих шаардлагагүй хүмүүст олон ял өгч байгаагаас болж байсхийгээд дүүрчихээд байна. Гэмт хэргийн тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэнийг нь ял шийтгэх, аль хэргийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэхийг заагаад өгчихөөр хорих ял эдлэх хүмүүсийн тоо багасна.
Энэ нь зайлшгүй ял эддэх ёстой хүмүүс ял завшина гэсэн үг биш. Хуульдаа зааг ялгааг нь сайн гаргаж өгсөн.
Бусдад авлига өгсөн этгээд энэ үйлдлээ өөрөө илчилбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх талаар тусч байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Авлигын гэмт хэрэг дээр орж байгаа зарчмын томоохон өөрчлөлт нь авлига өгсөн этгээдийг шийтгэхээс татгалзаж байгаа. Яагаад гэвэл авлига өгсөн хүмүүс ихэнхдээ хууль ёсны эрхээ эдэлж чадахгүйгээс танил талаа ашиглах юм уу, гарыг нь цайлгах байддаар авлига өгдөг. Тэгэхээр авлига өгсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс татгалзахаар энэ төрлийн хэрэг илчлэгдэх магадлал өсөх юм. Хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь албан тушаалтан саад хийсэн тохиолдолд авлига өгсөн бол хариуцлага хүлээхгүй. Харин авлига авсан албан тушаалтан нь эрүүгийн хариуцлага хүлээх шинэ тогтолцоо руу шилжиж байна.
-Онц ноцтой, олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэггэнд дээд тал нь 25 жил оноодог. Харин зарим оронд үйлдэл болгонд нь ял оноодог шүү дээ. Ийм байдал руу орох уу?
-Хуучин Эрүүгийн хуулиар гэмт этгээдэд ял оноохдоо хөнгөнийг хүндэд нь багтаадаг байсан. Жишээ нь, хүн амины хэрэг үйлдсэн этгээд өмнө ньямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн бай 25 жил дотор нь багтааж ял оноодог учраас бусад гэмт хэрэгт нь хариуцдага хүлээхгүй, ял завшаад өнгөрч байна гэсэн үг. Гэмт хэргийн тухай хуулиар тухайн этгээдийн үйлдсэн гэмт үйлдэл бүр дээр хариуцлага оногдуулдаг байхаар оруулсан. Тэгэхээр хийсэн хэргээсэээ хамаараад хэдэн ч жилийн ял сонсч болно.
| https://ikon.mn/n/10u |
10u0 | Санал тоолох төхөөрөмжийг худалдаж авах оролдлого гарсан уу? | ikon.mn | 05/30/2017 15:53:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбаттай сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлаар ярилцлаа.
- Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна, ямар ямар ажлууд хийгдэж байна?
- Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Тус Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн програм хангамжийн эх кодыг шалган баталгаажуулж, уг програмыг зөөврийн компьютерт суулгах үйл ажиллагаанд хяналт тавих, шалган баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг байгуулан ажиллуулж байна. Улсын хэмжээнд мэдээллийн технологийн 30 баг ажиллаж байна.
Санал авах байранд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий нийт 2,356 мэдээллийн технологийн даамал ажиллана.
Мэдээллийн технологийн баг болон даамлын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгууллаа
Санал тоолох төхөөрөмжийн нөөц тэжээл /баттарей/-ийг цэнэглэж дуусаад орон нутагт хүргүүлэхээр ачуулаад байна.
Санал тоолох төхөөрөмжүүдийг баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.
- Олон нийтийн зарим сүлжээгээр санал тоолох төхөөрөмжийг худалдан авах оролдлого гарсан талаарх мэдээлэл гараад байна, энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол Улсын нэг иргэн санал тоолох төхөөрөмжийн үнийн саналыг авахаар холбогдсон тухай “Доминион вөүтинг системс” компаний зүгээс бидэнд мэдэгдсэн. Тус компани хэдийгээр бизнесийн байгууллага ч гэсэн санал тоолох төхөөрөмжийг Монгол Улсын ямар нэг байгууллага, хувь хүнд худалдахаар бол Сонгуулийн Ерөнхий Хороонд мэдэгдэх үүрэгтэй, энэ дагуу тухайн иргэний мэдээллийг болон өөрсдийн өгсөн хариуг цахим шуудангаар бидэнд ирүүлсэн.
Бид дээрх иргэн ямар зорилгоор санал тоолох төхөөрөмжийн талаар судалгаа хийж, үнийн санал авахаар санал тоолох төхөөрөмжийг нийлүүлэгч компанитай холбогдсон болохыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн байгаа. Эдгээр байгууллагууд өөрсдийн ажлын чиглэлээр шалгаж, тогтоох ажиллагаа явуулж байгаа гэсэн.
- Бас саналын хуудасны загвар хэвлэж өгөөч гэж хэвлэх үйлдвэрүүдэд хандсан явдал гарсан гэж сонссон?
-Аливаа этгээд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн иж бүрдэл, саналын хуудастай холбоотой ийм үйлдэл гаргахыг завдсан, гаргах оролдлого хийж байгаа нь тогтоогдвол тагнуул, цагдаагийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хуульд заасан хатуу хариуцлага тооцох ёстой.
Ер нь санал тоолох төхөөрөмжүүд төрийн тусгай хамгаалалтанд байдаг, санал авах байранд хүргэхэд тагнуулын байгууллагын хяналтанд цагдаагийн хамгаалалттай хүргэгддэг. Санал авах байр нь мөн цагдаагийн хамгаалалтад байдаг.
Сонгуулийн байгууллагууд, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон хуулиар үүрэг хүлээсэн бүх байгууллагууд хариуцлагатай, анхааралтай, сонор сэрэмжтэй, идэвх санаачлагатай ажиллаж сонгуулийг хуулийн дагуу шударга, зөв зохион байгуулах ёстой.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо | https://ikon.mn/n/10u0 |
10u1 | "Манай улс ноолууран түүхий эдийн 86 хувийг зөвхөн угаасан байдлаар экспортолж байна" | Г.Мөрөн, iKon.mn | 05/30/2017 16:09:00 |
Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлийн III хурал өнөөдөр/2017.05.30/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.
Хуралд ХХААХҮЯ, БСШУСЯ, НХХЯ, Монголын Ноос ноолуурын холбоо, Канадын “Юнитериа” хөтөлбөр, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, олон улсын байгууллагууд, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцов.
Хурлаар ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн хэтийн төлөвлөгөөг хэлэлцэхээс гадна бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцогчдын чиг үүргийг тодорхойлсон юм.
Хуралдааныг нээж ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар үг хэллээ. Тэрээр “Манай улс 2016 оны байдлаар ноолууран түүхий эдийн 86 хувийг, ноосон түүхий эдийн 40 хувийг зөвхөн угаасан байдлаар экспортолж байгаа.
Үүнээс дотоодын үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа самнах дамжлагаар 20 хувь, ээрэхээр 34 хувь, нэхэхээр 25 хувь сүлжихээр 70 хувийг ашиглаж байгаа нь үйлдвэрүүдийн бүтээмж, ашиг, өрсөлдөх чадварыг ихээхэн бууруулж байна.
Мөн суурилагдсан хүчин чадлаа бүрэн ашиглахад шаардагдах инженер, техникийн болон нарийн мэргэжлийн ажилтны хэрэгцээ хангалтгүй байгаа нь сүүлийн 5 жилийн дунджаар жилд инженерийн боловсролтой 40-50, нарийн мэргэжлийн 10 хүрэхгүй хүн бэлтгэгдэж байгаагаас харагдаж байна” гэв.
Мөн хэрэглэгчийн пирамидын дундаас дээш болон тансаг хэрэглээний бүлгийнхний хэрэгцээт бүтээгдэхүүн болж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байгаа үнэт түүхий эдээ бид бүрэн ашиглах талаар оновчтой бодлого, хамтын ажиллагааны хэлбэр байх шаардлагатайг үндэслэн “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай эрхзүйн орчин бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын тусгай сан бий болгож зээлийн нөхцөлийг сайжруулах нь чухал байна.
Мөн өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэн гадаад зах зээлд таниулах, эрэлт хэрэгцээнд тохирсон хүний нөөцийг бий болгох зэрэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийднэ гэдгийг онцлон хэлэв.
Түүнчлэн Канад улсын мэргэжилтний боловсруулсан “Нэмүү өртөгийн сүлжээний тогтвортой байдал” сургалт болон Япон улсын мэргэжилтний “Япон улс дахь бэлэн хувцасны загварын орчин үеийн чиг хандлага”-ын талаар мэдээлэл солилцлоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ | https://ikon.mn/n/10u1 |
10u2 | "Улаанбаатар Авто Шоу" ГУРАВ дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна | СУРТАЛЧИЛГАА | 05/31/2017 08:51:00 |
Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2017 оны цоо шинэ загвар, салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг "Улаанбаатар Авто Шоу 2017" Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.
Нийслэл хотоороо овоглосон 3 дахь удаагийн үзэсгэлэнд Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-н гишүүн компаниудын албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бүх брэндүүд буюу
Форд, Лэнд Ровэр /Вагнер Ази Автомотив ХХК/
Киа /Киа Моторс Монгол ХХК /
Ниссан /Моннис Моторс ХХК /
Хьюндай /Монгол Хьюндай Автомотив ХХК/
Тоёота /Мөнххада ХХК болон Таванбогд ХХК/
Жийп, Мерседес Бэнц /МСМ Групп ХХК/
Фотон, Боргвард /Оч Моторс ХХК/
Порше /Порше Улаанбаатар төв/ брэндүүд нэгдэн шинэ оны шилдэг загваруудаа танилцуулах юм.
ВИДЕО:
Түүнчлэн адал явдалт бартаат замын аялал сонирхогчдод Can-Am брэнд нэрийн хуудас болсон 4-н дугуйтаа танилцуулах бол салбарын бусад үйлчилгээний хувьд:
Банк санхүү - Хаан банк, Хас Лизинг оролцож санхүүгийн түрээсийн үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэн зөвлөгөө өгнө.
Тос тосолгоо авто хими, авто арчилгаа – Францын Total, ХБНГУ-ын Liqui Moly, ОХУ-н Газпромнефть, авто арчилгааны Grass, Lavr зэрэг бүрэндээс өөрийн автомашинд тохирох бүтээгдэхүүнийг сонгох боломжтой.
Авто гоёл, нэмэлт тоноглол – Япон улсын автомашины тоноглол үйлдвэрлэгч Wald брэнд оролцох бол бидний эртний танил ARB, автомашины салоныг тансаг болгон тохижуулах үйлчилгээ үзүүлж буй GerLuxe Motors, хамгаалалтын болон гоёлын хуулганы салбарт тэргүүлэгч Авто Граф, Германы цорын ганц шилний хамгаалалтын хуулга үйлдвэрлэгч Haverkamp брэнд нэгдсэн.
Авто электроник, сэлбэг хэрэгсэл – Таны автомашины зүрхийг халаах Defa, урагшлах замыг тань тод гэрэлтүүлэх Philips, авто аялалын турш сонор сэрэмжтэй байлгах автомашины хар хайрцаг HiBox, ХБНГУ-ын өндөр чанарын амортизатор Bilstein, Австрали Улсын хамгийн шилдэг яндангийн систем үйлдвэрлэгч Manta брэндүүдтэй танилцана.
ВИДЕО:
Мөн зохион байгуулагчдын зүгээс дараах үйлчилгээг танд санал болгоно. Үүнд:
Үйлчилгээ: Нийслэлийн Татварын Газраас хуулийн хугацаандаа буюу 2017.05.31-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн татвараа төлж амжаагүй жолооч нарт зориулан зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд татвараа төлөх боломжийг олгоно.
Хөнгөлөлтийн эрх: Үзэсгэлэнгийн тасалбар бүрт “МАДА” ТББ-ын гишүүн байгууллагуудын аль ч засварын төвд тохирох брэндийн автомашиндаа нэг удаа 10%-ийн хөнгөлөлттэй үнээр компьютер оношлогоо хийлгэх эрх дагалдана.
Нийгмийн хариуцлага: Таны тасалбар худалдан авсан үнийн дүнгийн тодорхой хувь нь хүүхэд багачуудын төлөө сайн үйлс бүтээж буй “Лантуун Дохио” ТББ-ын “Ид Шидийн Орон” төсөлд хандивлагдах болно.
Урин дулаан, аялал зугаалгын улирал ирж байгаа энэ цагт автомашиныхаа бэлтгэлийг нэг доороос базаах сайхан боломж олдож байгаа тул Мишээл Экспо төвд 06-р сарын 02-04-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улаанбаатар Авто Шоу 2017-г үзэж сонирхохыг урьж байна.
Гэрэл зургууд:
| https://ikon.mn/n/10u2 |
10u3 | Токио 2020 Олимпийн наадмын бамбарыг нисдэг машинаар асаана | Р.Түвшин, iKon.mn | 05/30/2017 16:27:00 |
Японы автомашин үйлдвэрлэгчид 2020 онд болох Токиогийн Олимпийн наадамд эрчимтэй бэлдэж эхэлжээ. Тоёота, Ниссан компаниуд тамирчдыг олимпийн хотхон болон тэмцээн болох спорт байгууламжуудын хооронд жолоочгүй машинаар тээвэрлэхээр ажиллаж эхэлсэн байна.
Бас Тоёота 2020 онд Лондоны алдарт такситай ижил ретро хэлбэрийн цахилгаан такси гаргахаар ажиллаж байгаа юм.
Тэгвэл өөр нэг шинэ мэдээ саяхан гарсан нь Токиогийн Олимпийн бамбарыг асаах Skydrive нэртэй нисдэг машиныг бүтээхээр Cartivator нэртэй компани ажиллаад эхэлжээ. Тус компанид Тоёота хөрөнгө оруулж байгаа гэнэ.
Тоёота болон Японы бусад компаниуд энэхүү төсөлд нийтдээ 42 сая иений ($370,000) хөрөнгө оруулаад байна.
Skydrive машины хүний жолоодлоготой загварыг 2018 оны сүүлээр турших зорилт тавьжээ. Өнөөдрийн удирдлагатай дронуудын нэгэн адил дөрвөн сэнстэй байх ба хөөрөх, газардахдаа эгц босоо чиглэлд нисэх тул ямар нэг зам, зурвас шаардахгүй гэнэ.
Эх сурвалж: Forbes
| https://ikon.mn/n/10u3 |
10u4 | ФОТО: Санал өгөх гадаадад суугаа 7,209 Монгол иргэний нэрийн жагсаалтыг хүлээлгэж өглөө | А.Төгөлдөр, iKon.mn | 05/30/2017 16:53:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас /ОӨУБЕГ/ гадаад улсад суугаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэн гаргаж, Гадаадад санал өгөх иргэдийг зохион байгуулах төв комисс болон улс төрийн намуудын төлөөлөлд өнөөдөр гардуулан өглөө.
Манай улсаас нийт 112 мянга гаруй иргэд гадаад улсад амьдарч байгаагаас энэ удаагийн сонгуульд 45 улсад ажиллаж, амьдарч буй 7,378 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэхүү бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тулгаж үзэн давхар бүртгүүлсэн, сонгууль өгөх нас хүрээгүй, хаяг тодорхойгүй, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг шалтгаанаар 169 иргэнийг нэрсийн жагсаалтаас хасч 7,209 иргэн санал өгөх юм.
Гадаадад суугаа иргэдийн санал хураалтыг 2017.06.11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар УИХ-аас баталсан билээ.
| https://ikon.mn/n/10u4 |
10u5 | ФОТО: Монголын хамгийн том амттаны ордон сүндэрлэлээ | СУРТАЛЧИЛГАА | 06/01/2017 09:32:00 |
Алтан Жолоо Группийн 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын хойч ирээдүй болсон энхрий бяцхан үрсээ баярлуулахаар “6-р сарын Санта”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урьжээ.
6-р сарын Сантатай уулзахаар ирсэн хүн бүр “Julie’s” хамгийн том амттаны ордонд үлгэрийн баатруудтай зургаа авахуулан, face art зураг зуруулж, хүүхэд бүхний дуртай Julie`s брэндийн жигнэмэгээ амтлан, хөгжилтэй сонирхолтой тэмцээн уралдаанд оролцон уут дүүрэн жигнэмэгээр шагнуулж, гэр бүл найз нөхдөөрөө цагийг зугаатай өнгөрүүлэн тухлан саатаарай.
06-р сарын 04-ний өдрийг дуустал та бүхнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн том амттаны ордонд өдөр бүр жүжигчилсэн тоглолт, урлагийн үзүүлбэрүүд, сугалаат худалдаа зэрэг олон олон гайхалтай бэлгүүд хүлээж байх болно.
Гэрэл зургууд
| https://ikon.mn/n/10u5 |
10u6 | ҮЙЛ ЯВДАЛ: Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сангийн нээлт болно | Г.Мөрөн, iKon.mn | 05/31/2017 08:00:00 | Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд
09:00-12:00 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн төвд
10:00 цагт Газар чөлөөлөх ажлын явц болон автозамын салбарын бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар Хотын даргын орлогч П.Баярхүү, Газрын албанаас мэдээлэл хийнэ.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
10:30 цагт VTV Телевизээс мастер тулаанч шоуны талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Монгол хүндээ туслая ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
ЭМЯ-ны хурлын А зааланд
11:00 цагт "Тамхинд ҮГҮЙ гэж хэлье" сэдвээр ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ, ДЭМБ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
НМХГ-ын хурлын танхимд
11:00 цагт Төв лаборатороос хийсэн ил задгай хүнсний худалдаа болон худалдаа явуулж буй хөрс орчноос шинжилгээ авч судалгаа явуулсан талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ үеэр ил задгай худалдаанд байгаа жимс, жимсгэнэ хүнсний бүтээгдэхүүн нь хүн амын дунд хүнсээр дамжих халдварт өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлэх, нянгийн гаралтай хордлого үүсгэх хүчин зүйлийн нэг болж байгаа талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.
ЗЦГ-ын баруун урд уулзварт
11:30 цагт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн “Шав тавих ёслол” болно.
Уран зургийн галлерейд
14:00-16:00 цагт Монголын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сангийн нээлт болно.
ДБЭТ-т
14:00 цагт Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо Даваажаргал 500 хүүхдэд гарын бэлэг гардуулна .
Шангри-Ла зочид буудлын Парис, Бээжин танхимуудад
15:00 цагт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын 2017-2020 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг, 2017 онд хамтран хэрэгжүүлэх бодлогын зээллэгийн хөтөлбөрүүд АХБ-ны захирлуудын зөвлөлөөр батлагдсантай холбогдуулан баримт бичигт гарын үсэг зурах ёслол, хамтарсан Хэвлэлийн хурал болно.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
16:00-19:00 цагт “Дэлхийн тамхигүй өдөр”-ийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас "Тамхинд ҮГҮЙ гэж хэлье” сэдэвт өдөрлөг зохион байгуулна. | https://ikon.mn/n/10u6 |
10u7 | Нийслэлийн шилдэг 22 сурагчид шагнал гардууллаа | Г.Мөрөн, iKon.mn | 05/30/2017 17:42:00 |
Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Т.Өнөболд,
Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, газар зүйн хичээлийн улсын олимпиадын шагналт Г.Дашням,
Баянзүрх дүүргийн Их засаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Д.Цолмон,
Чингэлтэй дүүргийн 12 дугаар ангийн сурагч, орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Дөлгөөн,
Сүхбаатар дүүргийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Хатанбүүвэй,
Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Б.Мэнд-Амгалан нарын 22 сурагчид хотын дарга шагналыг нь гардуулан өглөө.
Тэрбээр хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Фото
| https://ikon.mn/n/10u7 |
10u8 | Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг батлав | ikon.mn | 05/30/2017 17:57:00 |
Засгийн газрын өнөөдрийн (2017.05.30) хуралдаанаар Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг батлав
Улсын эмнэлгийн ачаалал ч буурч байна
Журмыг баталснаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан төр худалдан авах, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.
Төр төлбөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчилгээ, гемодиализ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан гэрээгээр санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр хувийн эмнэлгийн үзүүлж байгаа гемодиализийн тусламж, үйлчилгээг төр худалдан авах нөхцөл өнгөрсөн гуравдугаар сараас бүрдсэн юм.
Тухайлбал, хувийн эмнэлэгт нэг удаа 160 мянга орчим төгрөгөөр гемодиализийн эмчилгээг төлбөртэй хийлгэж байсан /7 хоногт гурван удаа 480 мянган төгрөг/ иргэн, даатгуулагчийн эмчилгээний төлбөрийг төр хариуцах болсноор эмчилгээнд мөнгө төгрөг зарахгүй, улсын эмнэлгийн ачаалал ч буурч байна.
Төрөөс зардлыг нь даадаг эрүүл мэндийн үйлчилгээ:
Жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардал
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ
Халдвар судлал, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл
Яаралтай түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ
Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ
Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ
Удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал
Бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, мөлчлөгийн хохирогч нарт үзүүлэх эрүүл мэнд, сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг төр хариуцдаг юм.
“Онцгой комиссын ажиллах журам”-д өөрчлөлт оруулав
Журамд тусгаснаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, хурандаа, эсвэл түүнээс дээш цолтой албан хаагчийг томилох юм.
Мөн комиссын Ажлын алба орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Гамшгийн голомтод ажиллах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээрт оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлэг томилон ажиллуулах, аймаг, нийслэлийн Онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилт хүсэхдээ тухайн онд баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шатны материалыг Улсын онцгой комисст ирүүлэх ёстойг нэмж тусгажээ.
“Багануур”, ”Шивээ Овоо” компанийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд хангалттай хэмжээний дизель түлш, шатахууны нөөц бүрдүүлэн, хөрс хуулалт, их засварыг хугацаанд нь хийж, нүүрсний нөөцийг хэвийн хэмжээнд байлгахыг сайд П.Ганхүү, Ц.Дашдорж болон “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нарт даалгав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтов.
Төсөл батлагдсанаар 2016 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашгийг /алдагдлыг/ тодорхойлох боломж бүрдэх юм.
Энэ оны нэгдүгээр улиралд сайд, яам, агентлагийн дарга нарт иргэдээс 53830 өргөдөл, гомдол ирүүлсний 50915-ыг нь буюу 94 гаруй хувийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Иргэд нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, ажил хийх, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар голлон хандсан байна.
Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Цагдаагийн дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгохтой холбоотой журмыг баталлаа
Манай улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүний хувьд дээрх хэлэлцээр болон дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах боломжтой болох юм.
Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр, банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа, дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгохтой холбоотой журмыг баталлаа.
Цаашид шаардагдах зардлыг өмнөх дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан Цагдаагийн ерөнхий газрын төсөвт тусгаж, үе шаттай хэрэгжүүлэхээр тогтлоо.
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Хууль батлагдсанаар стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэл, тохирлын үнэлгээ олон улсын нийтлэг жишгийн дагуу явах эрх зүйн орчин, нөхцөл бүрдэх зэрэг олон ач холбогдолтой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг жил бүрийн 05 дугаар сарын гуравдахь Бямба гарагт тэмдэглэж байхаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10u8 |
10u9 | Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ | С.Бадрал, iKon.mn | 05/30/2017 18:02:00 |
"Фитч" /Fitch/ агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B-Тогтвортой” ангилалд хадгалснаа тавдугаар сарын 28-ны өдөр зарлалаа. Оны өмнө ээлж дараалан унаад байсан зээлжих зэрэглэл ийнхүү тогтворжиж байгаа нь манай эдийн засагт өгөх хөрөнгө оруулагчдын итгэл, хүлээлт нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
ОУВС-гийн захирлуудын зөвлөл тавдугаар сарын 25-ны өдөр хуралдаж Монгол Улсад “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь зээлжих зэрэглэлийг бууруулахгүй хадгалах үндэслэл болсон байна.
"Фитч" агентлаг хэвлэлийн мэдээндээ “Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан шийдвэр гарсан нь санхүүгийн эрсдэлийг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө. Мөн төсвийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, төсвийн зорилтот түвшинд хүрэх, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангахад хөтөлбөрийн болон уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт чухал ач холбогдолтой юм” хэмээн дурджээ.
Манай улс “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Үүний 434 сая ам.долларыг ОУВС-гаас санхүүжүүлэх бол үлдсэнийг нь хандивлагч орнуудаас авах юм.
Уг хөтөлбөр нь дунд хугацаанд Засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн тогтвортой байдал, сулралтад ирэх дарамтыг бууруулж байна гэж "Фитч" агентлаг дүгнэсэн байна.
Үүнээс гадна эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтүүдийг сайжруулах боломжтойг дурджээ. Тухайлбал:
ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр санхүүгийн салбарт шинэчлэл хийгдэж, Төв банкны засаглал бэхжинэ.
Төсвийн алдагдлыг 2017 онд 10%-д хүргэх, 2018 онд 7% болгон бууруулах нөхцлүүдийг дээрх хөтөлбөр хангах боломжтой болж байна.
ДНБ-ий өсөлт 2016 онд ердөө 1% байснаас 2019 онд 8% болж өсөхөөр байна. Эдийн засгийн өсөлтийн чадавх нэмэгдсэнээр 2017 онд засгийн нэгдсэн өр тогтворжих төлөв гарсан байна.
Монголын эдийн засаг дунд хугацаандаа сэргэж, хүчирхэгжихийн тулд Оюу толгойгоос гадна Таван толгой төсөл чухал ач холбогдолтой гэжээ.
Энэ тухай өмнө нь S&P агентлаг онцлон дурдаж байсан билээ.
Уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт сэргэснээр экспортын орлого үлэмж нэмэгдэн, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа дууссаны дараа ч Монгол Улсын гадаад төлбөрийн чадварт ирэх дарамтын эсрэг дархлаа тогтсон байх болно гэдгийг "Фитч" агентлаг онцолсон байна. | https://ikon.mn/n/10u9 |
10ua | "Приус"-т ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор болжээ | ikon.mn | 05/30/2017 18:06:00 |
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр зохицуулсан бөгөөд энэхүү заалтыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Онцгой албан татвар төлдөггүй байсан эдгээр автомашинд дээрх хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хос тэжээлт буюу “Пруис” машины хэрэглэгч, борлуулагчдад эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна. Түүнчлэн татвар нэмэхээс өмнө захиалсан болон лизингээр авсан “Пруис” автомашины захиалсан, борлуулсан, худалдан авагч нарын дунд үл ойлголцол бий болох, гааль дээр хугацаандаа автомашинаа авч чадахгүй бөөгнөрөл үүсэх зэрэг асуудал үүссэн юм байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо.
Мөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 50 хувийн онцгой албан татвар ногдуулж, уг хуулийн дагуу татвар төлөгчид албан татвар төлсөн байна. Иймд энэхүү хуулийн төслөөр дээр дурдсан автомашинд ногдуулах онцгой албан татварыг Засгийн газар тогтоох боломжтой болох тул 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор болжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10ua |
10ub | БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа | ikon.mn | 05/30/2017 20:29:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барилаа.
Ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд тооцож, өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр дахин авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10ub |
10uc | Хойд Солонгосын пуужинг амдаж устгах туршилтыг АНУ амжилттай хийлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/31/2017 08:21:00 |
Хойд Солонгосын пуужинтай ижил төрлийн буюу тив хоорондын баллистик пуужинг амдаж устгах туршилтыг анх удаа амжилттай гүйцэтгэснээ АНУ-ын пуужингаас хамгаалах агентлаг мэдээллээ.
Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөө GMD (Ground based Midcourse Defense) хамгаалалтын систем Калифорни дахь Ванденбергийн агаарын баазаас байг харваж устгасан байна. Тив хоорондын пуужинг дуурайлгаж бүтээсэн бай нь Номхон далайн Маршаллын арлуудын Кважален шүрэн арлаас агаарт хөөрсөн гэнэ. Байг Номхон далайн усан дээр агаарт устгажээ.
Interceptor test-fired from Vandenberg Air Force Base in CA, targeted at mock missile fired from Marshall Islands https://t.co/2o5iDfwBe1 pic.twitter.com/l7nIRzGuNt
— RT America (@RT_America) May 30, 2017
Кважален нь Калифорний Лос Анжелес хотоос 8,000 орчим километр зайнд байдаг.
Туршилтыг жилийн өмнөөс төлөвлөсөн байсан ба Хойд Солонгосын сүүлийн үеийн туршилтуудтай холбоогүй гэж Пентагоны нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Туршилтанд Exo-atmospheric Kill Vehicle (EKV) хэмээх шинэ пуужин устгагчийг анх удаа хэрэглэсэн бол тив хоорондын баллистик пуужинг мөн анх удаа устгаж туршсан байна.
Бушийн засаг захиргааны үед буюу 2004 онд зэвсэглэлд шинээр оруулсан GMD хамгаалалтын системийг байлдааны ажиллагаанд огт ашиглаж байгаагүй. Хамгийн сүүлд 2014 онд туршиж байжээ. Одоогоор 32 ийм систем Аляска, Калифорний Номхон далайн сав дагуу байрлаж байгаа. Энэ оны сүүлээр найман шинэ систем зэвсэглэлд нэмэхээр болжээ.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/10uc |
10ud | Ц.Нямдорж: Толгойгоо тасдуулах ёстой 200 хүнд Х.Баттулга ч багтах л ёстой | Б.Бат, Өглөөний сонин | 05/31/2017 08:21:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Уржигдар буюу тавдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувь эзэмшдэг “С1” телевиз болон зарим телевизээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихгүй байгаа мэтээр ойлгогдох сөрөг нэвтрүүлэг хийж, олон нийтэд тараасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Ц.Нямдоржоос дараах тодруулгыг авлаа.
-Өчигдөр /Уржигдар/ зарим телевизээр цацагдсан тэрхүү нэвтрүүлгийн талаар та ямар тайлбар хийх вэ?
-Х.Баттулгын байнга л хийж байдаг ажлын нэг шүү дээ. 2017 оны хоёрдугаар сард Г.Уянга надаас миний мэддэг 25 жилийн улс төрийн түүхийн талаар ярилцлага авсан юм. Тэрхүү ярилцлагаас таслаад, монтаж хийгээд л цацна лээ. Надаас гадна Н .Энхбаяр, Д.Бямбасүрэн, Баабар ярьж байна лээ. Дээр нь тэр Ш.Гантулга ч гээч сонин юм ярьдаг нөхрийг яриулсан байна лээ. Бодвол хүн хүнээр нь яриулаад тасдсан нь тэр биз.
Өчигдөр цацагдсан нэвтрүүлгийн нэр нь “Улаан тарианы хүүхдүүд”. Цаад талд нь би юу ярьсан гэхээр 1990 оноос хойш Монголын улс төрд зонхилох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс 1950-аад оныхон буюу миний үеийнхэн байж таараад байгаа юм. Тэр утгaaр нь л ярьсан хэрэг л дээ.
Тэр улаан тариа гэдэг чинь хортой юм болоогүй. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга 250 хүний бүрэлдэхүүнтэй орос эмч нар авчирч, Монголын бүх нутгаар эрүүл мэндийн үзлэг хийлгээд, хүн амын 35 хувь нь суурь өвчтэй гэсэн дүгнэлт гарсан юм шүү дээ.
Тэгээд тэр халдварт өвчнөөс нь салгах гэж “улаан тариа” гээчийг хийлгэж байж. 1954 оны үед л дээ. Би чинь 1956 оны хүн. Тэгээд 1960 оны үеэс Монголын хүн амд тэсрэлттэй өсөлт явагдсан. 1918 онд Монголын хүн амыг тоолоход 650 мянга байсан. Одоо гурван сая гарчихсан байна. Тэгэхээр би тэр үеийг сайн талаас нь ярьсан. Харин өчигдөр сөрөг болгож үзүүлж байна лээ.
Өчигдрийн нэвтрүүлэг бол зөвхөн эхлэл. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад зөвхөн үнэмлэхээ авчхаад явж байгаа хүн ийм юм хийж байна. Энэ анх удаагийн үйлдэл нь ч биш. Өнгөрсөн жил ч гэсэн АН-ынхны талд Х.Баттулга баахан монтаж, эвлүүлэг хийж тараасан. Бидний тухай байтугай хамтран зүтгэгч Г.Батхүүгийнхээ талаар "Тангарагийн буг” гэдэг кино хийсэн хүн шүү дээ.
Тиймдээ ч цаашдаа сонгуулийн сурталчилгаагаа яаж хийх гэж байгаа, яаж хийхээр төлөвлөж байгаа нь өчигдрийн нэвтрүүлгээр харагдчих шиг болсон. Харин тэр тасдуулсан ярианы тухайд би М.Энхболд руу дайраагүй юм. Ю.Цэдэнбалаас эхлээд М.Энхболд хүртэл олон даргын нүүр үзсэн хүний хувьд дарга нарын тухай ярьсан байсан юм. Түүнээс нэг л хүний хэсгийг салгаж аваад хийсэн нь тэр. Тэр Ш.Гантулга гэдэг хүн чинь 200 хүнийг хороох тухай маш аймшигтай юм ярьж байна лээ. Үүнийг би Ш.Гантулгын тэнэг яриа биш Х.Баттулгын дотроо бодож байгаа бодол гэж ойлгосон.
Хоёрт энэ нэвтрүүлгээ нутаг нэгт Босоо Ганбаадаа зориулсан байна гэж ойлгогдохоор байсан. Түүнийг намнахын тулд намынх нь дарга Н.Энхбаярыг яриулаад л. Намын дарга ч гэж дээ. Тэр С.Ганбаатар нь өөрөө нэр дэвших гэж урьд орой нь МАХН-д элссэн санаатай юм байна лээ.
Социализмын үед З.Баттулга гэж тагнуул энэ тэрийн талаар бичдэг зохиолч байсан юм. Одоо дандаа монтаж хийж байдаг Халтмаагийн Баттулга гэж зохиолчтой боллоо. Өөрөө гарч ирээд ярьж чадахгүй. Тэгсэн хэр нь дандаа далдуур хооронд нь холбосон, эвлүүлэг хийгээд сууж байдаг...
-200 хүний толгойг тасална гэдэг үг олон нийтийг өдөөн турхирсан, үймээн самууны сэдэл төрүүлэх зорилготой гэж ойлгож болох уу. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-Маш аюултай юм ярьж байна лээ. Тийм толгойгоо тасдуулах 200 хүн байдаг бол ялт ч үгүй Женко Х.Баттулга өөрөө орно шүү дээ. Өөрөө өөрийнхөө толгойг тасдах гэж байгаа юм уу хаашаа юм. Социализмын үед Баянгол зочид буудлаас Max комбинат хүртэл гуравхан том объект байсан юм. Баянгол, Талх чихэр, Max Импекс гэх. Тэр гурвууланг нь Х.Баттулга элдэв арга саам хийж явсаар өөрийн болгосон шүү дээ. Тийм хүн 200 хүнийхээ тоонд орохгүй байна гэж байхгүй биз дээ.
Энэ ардчилсан нийгэмд, хуультай улсад амьдарч байгаагийн хувьд эрүүл хүний боддог, хэлдэг үг биш шүү. Ер нь бол энэ их муухай өдөөн хатгалга л даа. Гэхдээ хууль тогтоомж Х.Баттулгад хэзээ ч хамаатай байгаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар ч бай, Ардчилсан нам ч бай самарсан хүмүүсийн гол нь Х.Баттулга. Миний мэдэхийн найман жил. Анх 2004 онд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын намаас УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон.
Дараа нь Ардчилсан нам руу урваад тэр чигтээ бүтэн найман жил АН-ыг самарчихсан. Санаж байгаа бол 2012 оны нэгдүгээр сарын 3-нд АН засгаас гарсан. Тухайн үед Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Гэтэл Х.Баттулга нь Засгаас гарч мэдэгдэл хийх гээд байсан учраас Н.Алтанхуяг нь нэг хоногийн өмнө өрссөн санаатай юм шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад АН-ын нэр дэвшигчийг сонгоорой гэх утга бүхий нэвтрүүлэг гаргасаар байгаа?
-Би чамд дахин хэлье. Х.Баттулга нь ч бай, С.Ганбаатар нь ч бай эд нарт тэр хуулийн тухай ойлголт байхгүй ээ. Хууль яриад нэмэргүй. Тэгэхээр энэ сонгууль дүрэмгүй, хар сонгууль болохоор харагдаж байна. Ёс суртахууны хувьд, хэвлэл мэдээлэл ашиглахын хувьд ч маш хар сонгууль болохоор харагдаж байна. Хар сонгууль хийнэ гэж бодож байгаа болоод л өчигдөр тэр нэвтрүүлгийг тарааж байгаа байх. Ер нь хар нэвтрүүлэг тарааж, 200 хүний толгой тасдана гэж ярьж байгаа хүмүүстэй юу ярих юм бэ. Цаашид ч ийм хар нэвтрүүлгүүд цацагдахаар хийгдэж байгаа гэж сонссон.
| https://ikon.mn/n/10ud |
10ue | Манай улс хүүхдийг сонсох өдөртэй боллоо | С.Уул | 05/31/2017 08:36:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гарагийг "Хүүхдээ сонсох өдөр" болгосныг албан ёсоор зарлав-
Маргааш буюу зургаадугаар сарын 1-нд дэлхий даяар " Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Анх 1924 онд “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, үүний дараа 1959 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталжээ.
Энэ тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч, хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
Ийнхүү Хүүхдийн эрхийн конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болсон юм.
Манай улсын хувьд хүүхдийг баярлуулж, эрхийг нь дээдэлж өнгөрүүлсэн ч энэ нь хүүхэд бүхэнд эрх тэгш үйлчилдэггүй билээ. Тухайлбал, хүүхдийн төлөө гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус байгууллага олон бий. Тэд хэнд үйлчилж, хэний төлөө ажиллах нь нэрээсээ л тодорхой байдаг. Харин гарч болох эрсдэлээс хүүхэд багачуудаа хамгаалах тал дээр төдийлөн сайн ажиллахгүй байгаа юм.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй байх гэсэн байдаг. Мөн хүүхдээр гуйлга гуйлгасан иргэн, эрүүл мэндэд нь харшлах ажил хөдөлмөр хийлгэсэн албан тушаалтныг 10,000-20,000 төгрөгөөр торгоно гэж заасан. Харин энэ зүйл заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байсаар байгаа билээ.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболдын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн энэ оны хоёрдугаар хуралдаан өчигдөр болж, Хүүхдийг сонсох өдөртэй болголоо. Өнгөрсөн гуравдугаар сард тус зөвлөл хуралдахдаа бүрэлдэхүүнээ шинэчлэн баталж, дүрмээ тогтоож, 2017 оны төлөвлөгөөг боловсруулан гаргаж, нийслэлийн харьяа байгууллага дүүргүүдэд хүүхдийн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар зөвлөмж үүргийн дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонсохоос гадна хүүхдийн амралт, чөлөөт цагийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр заавруудыг гаргахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн өмнө ямар асуудлууд тулгарч байгаа талаар Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцууллаа. Уг судалгааг хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1,236 сурагчийн дунд явуулжээ.
Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон хэлэхдээ “Хүүхдийн үзэл бодолтой байх, санал бодлоо илэрхийлэх эрх нь бүх орчинд хэрэгжиж байх ёстой. Хүүхдэд нөлөөлөх бүхий л асуудлаар хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, тэрхүү санал бодолд зохих ач холбогдол өгч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь “насанд хүрэгчдийн үүрэг, хариуцлага бөгөөд хүүхдүүд эрхээ мэдэж, эрхийн зөрчлийг таньж, мэдэгдэх, цаашилбал хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой энгийн хэвийн соёл юм” гэв.
Мөн нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хоёрдугаар хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийлээ. Хуралд маань Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода болон ТББ, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм Хүүхдээсээ санал бодлыг нь сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсоо; зогсохгүй бөгөөд ер нь тэднийг чиглэсэн хөрөнгө оруулалт хэр үр дүнтэй хүрч байна.
Цаашлаад дүүрэг хороонд хүүхдүүдэд зориулсан халамж, тусламжийн хөрөнгө, санхүү хэр үр ашигтай явагдаж байгааг тодорхойлох боломж бүрдэнэ Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүний 30 хувь нь буюу 450 мянга гаруй нь хүүхэр Ингээд харахад бид хүүхдүүддээ илүү анхаарч ажиллах нь хамгийн чухаг юм. Хүүхдийн эрх нийгмийн аль хэсэгт зөрчигддөг. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд эрх, үүргийг нь таниулах багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сургалт зохион байгуулах зэрэг ажлыг манай байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган хийж байна. Мөн 152 хороонд эрсдэлийн программыг ажиллуулж байгаа” хэмээв.
Насанд хүрэгчид, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлдвөл илүү үр дүнтэй
Түүнчлэн бүх орчинд насанд хүрэгчид, шийдвэр гаргагчид хүүхдийг сонсон зөвлөлддөг байвал тэдний төлөө хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно гэж хүүхдүүд үзэж байна. Судалгааны дүнд үндэслэн хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоол гаргахаар тогтоолын төслийг танилцууллаа.
Уг хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг баталж, уг тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр боллоо. Энэ үеэр хотын дарга “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албан ёсоор зарлаж байна. Энэ тогтоолын дагуу дүүрэг бүрийн Хүүхдийн зөвлөлийн дарга нарт “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болохыг үүрэг болгож байгаа юм.
Харин уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулалтыг нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийд даалгаж байна. Хүүхдээ сонсож, тэдний дуу хоолойг хүндэтгэнэ гэдэг бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв бурууг хүүхдүүд өөрсдөө дүгнэж хэлбэл бид ажлынхаа үр дүнг бодитоор харах болно” хэмээн тогтоолын төслийг танилцуулахдаа онцолж байв. Ямартай ч манай улс хүүхдийг сонсох өдөртэй болж байгаа нь хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлэх аливаа нэгэн ажил бодит үр дүнгээ өгөх нөхцөл байдал бий боллоо гэсэн үг юм.
| https://ikon.mn/n/10ue |
10uf | Хүүхэд хүчирхийлэгчдийг гадаадад зорчихыг хориглодог анхны улс Австрали болно | Р.Төмөр, ikon.mn | 05/31/2017 08:41:00 |
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн иргэдийнхээ гадаад паспортыг хурааж, хил давахыг нь бүр мөсөн хориглодог дэлхийн анхны улс Австрали болж магадгүй байна.
Ийм хэрэгт холбогдож байсан, бүртгэлтэй 20,000 хүн тус улсад байдаг аж. Австралийн засгийн газрын боловсруулсан хуулийн төслийг удахгүй парламентад өргөн барина.
Хуулийн зорилго нь сэкс аялал жуулчлалыг таслан зогсоох гэж тус улсын гадаад хэргийн сайд Жюли Бишоп ярьжээ. Сүүлийн 12 сард бүртгэлтэй 800 этгээд гадаадад зорчсоны тэн хагас нь Зүүн Өмнөд Азийг зорьсон байна. Мөн тэдний хагас нь хуулийн дагуу гадаадад зорчиж байгаагаа эрх баригчдад мэдүүлээгүй байгаа ажээ.
Хамгийн сүүлийн дуулиант хэрэг өнгөрсөн онд гарч, Бали аралд зорчиж явсан Австралийн иргэн 11 настай охины биед халдсан юм. Хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх нь тодорхой хугацааны дараа паспортоо буцааж авах эрхтэй бол 3,200 орчим хүн насан туршдаа хил давах эрхгүй болох гэнэ.
Зарим хүмүүс энэ хуулийн цоорхойноос болгоомжилцгоож байна. Тухайлбал анх удаа ийм хэрэгт холбогдсон, эсвэл гүтгэгдсэн хүмүүст шинэ хууль хатуу тусах магадлалтай гэжээ.
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/10uf |
10ug | 2016 онд нийслэлийн хэмжээнд 123 хүүхэд энджээ | Х.Өнөр | 05/31/2017 08:43:00 |
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллав. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ё.Баатарбилэг нар эхлээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очлоо. Байнгын хорооны ажлын алба, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарын албан тушаалтнууд байлцсан.
Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хандлага, үйлчилгээний талаар иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирүүлж байгаатай холбогдуулж, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцах зорилготой ажиллаж байгаагаа хэллээ.
Нэгдсэн эмнэлгийн захирал М.Чимгээ эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар хийсэн танилцуулгадаа “Манай эмнэлгийн барилга 1970 онд ашиглалтад орсон. Дүүргийн нийт 137 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэдэг. 44 их эмчтэй, хүн амын тоонд харьцуулахад их эмчийн тоо бүрэн хангалттай. Сүүлийн жилүүдэд улсаас бэлтгэхээ больсон хүүхдийн эмчийг бид өөрсдөө сургаж, дадлагажуулж авдаг” хэмээв.
Мөн 2016 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдэд 123 хүүхэд эндсэнийг танилцууллаа. Сүүлийн таван жилийн дүнгээр Сүхбаатар дүүргийн эмнэлэгт зургаа, Сонгинохайрхан 25, Баянгол 16, Баянзүрх 44, Хан-Уул 10, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 32 хүүхэд эндсэн статистик гарсныг танилцуулгадаа дурдлаа. Тус эмнэлэг хорт хавдраар өвчлөгсдийг хүлээн авдаг Хөнгөвчлөх тасаг нээснээрээ бусад дүүргийн эмнэлгээс онцлог юм байна. Дараа нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” өрхийн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
| https://ikon.mn/n/10ug |
10uh | ХОМ-ийг хянаж байгаа гэв | Монголын мэдээ | 05/31/2017 08:48:00 |
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө болон орлогын мэдүүлгээ жил бүр Авлигатай тэмцэх газарт мэдээлэх үүрэг хүлээдэг. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2007 оноос өнгөрөгч 2016 оныг хүртэл албан тушаалтнуудын ХОМ-ийг тавдугаар сарын 5-ны дотор багтаан олон нийтэд мэдээлсээр ирсэн.
Гэвч энэ жил төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд мэдээлэх хуулийн хугацаа хэтэрч, дөрвөн долоо хоног өнгөрөөд байна. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнуудын мэдээллийг хэзээ олон нийтэд мэдээлэх талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулбал, албан тушаалтнуудыг мэдүүлгийг хянаж байгаа гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Сонирхуулахад, АТГ-аас гаргах хөрөнгө орлогын мэдүүлэгт МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын мэдүүлэг багтах ёстой. Харин нэр дэвшигч Х.Баттулга болон С.Ганбаатар нар нь төрийн албанд ажилладаггүй учир АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэх шаардлагагүй билээ.
| https://ikon.mn/n/10uh |
10ui | Т.Бархүү нэг сая төгрөгийн хандив өгчээ | Монголын мэдээ | 05/31/2017 08:54:00 |
Монголын шилдэг тамирчдын нэг, хүндийг өргөгч М.Анхцэцэгийн дүү түлэгдсэний улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай болчихоод байгаа билээ. Тиймээс тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сууж, хандивын аян өрнүүлж эхэлсэн. Мөн 3,000 төгрөгийн хандивын данс хүртэл нээчихээд байгаа билээ.
Өнөөдрийг хүртэл түүний дүүд туслахаар олон хүн хандив өргөж, сэтгэлийн дэм болж байгаа юм. Тэгвэл “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг, “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү гэр бүлийн хамтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, М.Анхцэцэгт сая төгрөгийн хандив өгчээ.
Дашрамд дурдахад, хандивын аян зургаадугаар сарын 10-ны өдрийг дуустал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, бизнесменүүд хандив өргөхийг хүсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж болох нь.
| https://ikon.mn/n/10ui |
10uj | ВИДЕО: Украины нийслэлд хуучирсан усны хоолой ачааллаа даалгүй дэлбэрчээ | Р.Төмөр, ikon.mn | 05/31/2017 08:58:00 |
Өнгөрсөн Даваа гарагт Украины нийслэл Киев хотын өмнөд хэсэгт газар доорх усны хоолой дэлбэрсэн хэрэг гарчээ.
Дэлбэрэлтийн улмаас тухайн орчинд байсан хэд хэдэн автомашин, байшин барилга сүйдсэн байна. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэнэ.
Газар доороос оргилсон усны өндөр долоон давхар байшингийн хэмжээнд хүрснийг гэрчүүд мэдээлжээ. Тус хотын ус түгээлтийг хариуцдаг КиевЭнерго компани Даваа гарагт усны даралтын туршилт хийх үеэр энэ осол болсон байна.
Дэлбэрэлтийн үйл явц гудамжны хяналтын камерт бичигдэж үлджээ. КиевЭнерго компанийн мэдэгдэлд 800 мм диаметртэй усны хоолой даралтыг даалгүй дэлбэрсэн гэсэн байна. Тус хоолой нь хэт хуучирсан буюу 25 жилийн ашиглалтын нормтой мөртлөө 38 жил ашиглагдаж байснаас осол гарсан гэжээ.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/10uj |
10uk | Ж.Мөнхбат: Оюу толгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/31/2017 09:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Олон нийтийн сүлжээнд тархсан худал мэдээллийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр мэдээлэл хийлээ.
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ж.Мөнхбат "Сүүлийн үед цахим сүлжээгээр Сэтгүүлч Мөнхбаясгалан гэдэг хаягнаас "Рио тинтод 34 хувь зарагджээ. Мөнгө нь ороод иржээ. Халамжинд өгнө гэжээ. Эрдэнэтийг хусдаг шиг юм боллоо. Энэ мөнгөөрөө МАН сонгуулийг худалдаж авах нөхцөл бүрдлээ. Дараагийн мэдээллийг хүргэнэ" гэсэн илт худал мэдээллийг цацаж, энэ нь олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн учраас албан ёсны залруулга хийж байна.
Оюу толгойд эзэмшиж буй Монголын 34 хувь Монголын мэдэлд байгаа. Энэ талаар Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй. 34 хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдлаа гэхэд энэ нь өөрөө УИХ-аар орж, УИХ-ын шийдвэр болдог.
Илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан нийгэмд сөрөг буруу ойлголт өгөх гэсэн, үүгээр далимдуулж эрх баригчид руу дайрсан зүйлсийг цахим хаягнаас явуулж байна.
Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл шүү" гэв. | https://ikon.mn/n/10uk |
10ul | Хаана очвол ИЛҮҮ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЯРЛАХ БОЛ | Монголын мэдээ | 05/31/2017 09:17:00 |
Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг албан ёсоор тэмдэглэдэг болсоор бүтэн жарныг үджээ. Бүр үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэж, энэ өдөр амрахаар хуульчилсан цөөн орны нэг юм. Хүүхдийн баярыг Албани, Армен, Азербайжан, Ангол, Австрали, Болгар, Куба, Чех, Эквадор, Лаос, Вьетнам, Герман, Мозамбек, Польш, Румынь, Танзани, Йемен, Португал зэрэг олон улс оронд буюу дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэдэг.
Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг ч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учраас анх 1924 онд Хүүхдийн эрхийн тухай тунхаглалыг Женевт баталжээ. Энэ цаг үеэс эхлэн хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай хууль ёсны ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон байна. Үүний дараа 1959 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглалыг баталсан түүхтэй.
Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалт, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардана” гэж заасныг НҮБ анхааралдаа авч, хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай гэж үзэн 1989 онд баталсан юм. Энэхүү конвенцийг дэлхийн 191 орон хүлээн зөвшөөрч нэгджээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон түүхээс товчхон өгүүлэхэд ийм.
Дайн байлдаан, үймээн самуунгүй манай улсын хувьд энэ өдрийг анхнаасаа баяр ёслолын байдалтай тэмдэглээд хэвшчихсэн. Гэхдээ “хүн хэлэхээс нааш анзаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэгчээр энэ баярыг хэтэрхий улиг болсон аргаараа тэмдэглэдэг нь хүүхэд, эцэг эхчүүдийн аль алинд ядаргаатай, залхмаар санагддаг нь нууц биш. Зургаадугаар сарын 1-ний өглөө Төв талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэнг ёс юм шиг зорьж очоод халуун наранд нозоорч, олны хөлд уймарч ядарсан хүүхдүүд хэтэрхий өрөвдөлтэй харагддаг. Үнэндээ зарим нь ямар утга учиртай арга хэмжээнд яах гэж ирснээ ч мэддэггүй.
Уг нь паркийн тоглоомон дээр хэзээ л бол хэзээ тоглох боломжтой. Заавал зургаадугаар сарын 1-нд урт дараалал үүсгэн байж тоглох гэж зүтгэх, тэрэндээ ундууцах албагүй шүү дээ. Д.Сүхбаатарын талбайг ч хэзээ л бол хэзээ очиж үзэж болно. Магадгүй энэ өдөр хаана ямар арга хэмжээ болохыг мэддэггүй учраас уламжлал ёсоор “Юу ч болсон талбай, тэгээд парк оръё” гэдэг чиглэл эцэг эхчүүдийн олонход бий.
Тэгээд хүүхдүүдээ аваад гардаг. Орой нь замын түгжрэлд өдрийн дийлэнхийг өнгөрөөж, ядарч залхсан хүмүүс орж ирнэ. Баярлаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг сэтгэгдэл гэр бүлийн гишүүдийн хэн хэнд нь төрнө. Тэгвэл энэ өдрийг гэр бүлээрээ илүү үр дүнтэй өнгөрөөх хувилбар бас бий. Энэ өдрийн турш таны хөтөч “Монголын мэдээ” сонин байх болно.
Ханхүү, гүнжүүдийн “Happy children’s day” Шангри-Ла моллд болно
Хэрэв хүүхэд тань нарны харшилтай, мөн жил болгон талбай явсаар байгаад залхчихсан бол энэ хувилбарыг танд санал болгож байна. Таны бяцхан ханхүү, гүнж нарт зориулаад Шангри-Ла моллын ах эгч нар нь өвөрмөц сонирхолтой арга хэмжээний хөтөлбөр бэлтгэжээ. Дээрээс нь эхний 1000 хүүхдэд итали зайрмаг үнэгүй гээд бод доо. Халуун өдрийн хачин гоё амт шүү. Тайзны арга хэмжээ 11 цагт “My little pony” мюзикл тоглолтоор эхэлнэ. Харин 14 цагт Pororo болон түүний найзууд ирж мюзикл тоглолтоо бяцхан ханхүү, гүнж нарт сонирхуулах юм байна.
Мөн 16 цагт “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” бүрэн хэмжээний тоглолттой юм билээ. Дараа нь 17 цагт “Бяцхан чоно Энжи”-тэй юм байна. Бусад арга хэмжээний тухайд гэвэл I давхарт хүүхдийн ном, тоглоомын хямдралтай худалдаа болон үнэгүй тоглоомууд ч байх нь. II давхарт бяцхан хатагтай нарт зориулсан хумс будалт, үлгэрийн баатруудын дүрд хувиргах нүүр будалтын үйлчилгээтэй.
Мөн шаараар тоглоом урлагч үнэ төлбөргүйгээр хүүхдэд хүссэн амьтныг нь хийж үзүүлнэ. III давхарт дахиад шаараар тоглоом урлагч угтах ч энд фото зургийн бүхээг, хөгжилтэй зурагт хана ч байгаа. Дашрамд дуулгахад, энд зохион байгуулж буй арга хэмжээ ямар ч үнэ төлбөргүй. Дээрээс нь нэмээд бэлэгтэй. Гэхдээ бүх хүүхдэд биш. Эрт босдог хүүхдийг бурхан шагнадаг учраас түрүүлж ирсэн сэргэлэн цовоо багачууддаа 1,000 ширхэг итали зайрмаг бэлэглэхээр бэлджээ. Энэ мэтийн олон сюрпризээр хүүхдээ баярлуулахыг хүсвэл мөн асууж лавлах зүйл байвал 70101155 утсаар холбогдоорой.
XIII зуунаар айлчлаад ирэх боломж ч бий
Олны ярьж заншсанаар лааны тосон музей буюу “Чингис хаан вакс музей” нь “Түүхэн үнэнийг урлагийн бүтээл болгоно” гэсэн уриатай ажилладаг. Хүүхэд аав ээжтэйгээ байхдаа л хамгийн их аз жаргалтай, сэтгэл хангалуун байдгийг судлаачид нотолсон нь бий. Тиймээс энэ үеийг хамгийн үр дүнтэй, чанартай ашиглах хэрэгтэй юм. Хүүхэд гэхээр л хэт нялхарч, дандаа эрхэлж байх ёстой юм биш. Гэр бүлээрээ үр өгөөжтэй, бас зугаатай бяцхан аялал хийхээр төлөвлөсөн бол таны очих газар “Говь” үйлдвэрийн зүүн талд байрлах тус музей байвал ямар вэ.
Энд ирснээр танай гэр бүлийнхэн Эзэн Чингис хааныхаа түүхтэй танилцан XIII зууны үеийн ахуйд айлчлаад ирэх болно. Монголын нууц товчооноос сэдэвлэн урласан их хаан болон хатад, хөлөг баатруудын 15 баримал энд бий. Мөн цэрэг дайны хар сүлд, есөн хөлт цагаан тугийг ч тосоор урлажээ. Хүсвэл түүхэн хүмүүстэй болон хар сүлд, есөн хөлт цагаан тугны өмнө, үндэсний хувцас өмсөн зургаа авхуулж болох нь.
Лааны тосон музейг том хүн 8,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгөөр үздэг юм байна. Харин мэргэжлийн гэрэл зураг авах бол 10 мянган төгрөг, видео камерын бичлэг хийх бол 25 мянган төгрөг, үндэсний хувцас өмсөж зураг авхуулбал 5,000 төгрөгийн үнэтэй аж. Энэ зуны турш амралтгүй ажиллана. Гэхдээ эхлээд заавал 99534013, 86864013, 94444013 утсаар холбоо бариарай.
Богд хааны ордон музей бага насныханд үнэ төлбөргүй
Хамгийн их үзэж харах зүйл, сонирхолтой үүх түүхтэй газар бол Богд хааны ордон музей гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэ музей бол Монгол Улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан VIII богд Жавзандамба хутагтын амьдарч байсан өвлийн ордон юм. Энэхүү ордон музей нь муу ёрын сүнснүүдээс хамгаалсан Хаалттай хаалга буюу Ямпай хана, Богд хаан болон түүний хатан, ойр төрлийн садангийн хүмүүс нь ордог Нээлттэй хаалга буюу Асарт хаалгатай.
Мөн VIII Богдыг хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн явдалд зориулж найман баганан дээр долоон давхар дээвэр хийж, нэг ч хадаас оруулалгүй 108 төрлийн оньсоор угсарч барьсан Амгалан энхийн хаалга гээд үүднээсээ эхлээд шашин соёлын түүхийг өгүүлнэ. Тус ордон музей хашаан дотроо зургаан сүм нэг асартай юм. Мөн Монголд хамгийн анх баригдсан хоёр давхар европ загварын байшин ч бий.
Хэрэв музейг үзэж сонирхохыг хүсвэл том хүн гадаад, монгол ялгаагүй 8,000 төгрөг, оюутан бичиг баримтаа авчраад 3,000 төгрөг, сургуулийн насны хүүхэд 1,500 төгрөг, таваас доош насны хүүхэд үнэ төлбөргүй үздэг юм байна.
XIII-XX зууны үеийн монгол хувцасны гайхамшиг
Монголын үндэсний музей “Хүүхдийн баяр”-аар бяцхан багачууддаа зориулан “Баатрууд боловсролын хөтөлбөр”-ийг бэлтгэсэн гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд XIII-XIV зууны үе болон XVII-XX зууны үеийн хүмүүсийн хувцас, баатруудын хувцсыг өмсөж, зургаа үнэ төлбөргүй авхуулах боломжтой аж. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай.
Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй юм байна. Харин тус өдөр 09:00-19:00 цаг хүртэл ажиллах бөгөөд ЕБС-ийн сурагчид 1,000 төгрөг, гэр бүлийн тасалбар 6,000, цэцэрлэгийн багачууд үнэ төлбөргүй үйлчлүүлж болно гэнэ лээ. Монголын үндэсний музей нь Төрийн ордны баруун талд байрладаг. 100-3,000 төгрөгөөр хүссэн тоглоомоо тогло Зургаадугаар сарын 1-нд Тэнгис кино театрт ирсэн хүн бүр азтан болох боломжтой.
Тодруулбал, энэ өдөр хүрэлцэн ирсэн хүмүүсийн дундаас 10 азтан шалгаруулж, “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны уран бүтээлчдийн бэлтгэсэн гарын бэлгийг өгөх гэнэ. Харин тус кино театрт байрлах “UB Game” тоглоомын газар 10:30- 23:00 цаг хүртэл ажиллана.
Энд бяцхан дүү нар маань 30 гаруй төрлийн тоглоомоос сонгох боломжтой. Тухайлбал, машин, мотоцикл, буудлага гэх мэт хөдөлгөөнт тоглоом байгаа аж. Харин үнийн хувьд 100-3,000 төгрөгөөр хүссэн тоглоомоо тоглоно.
Хүүхэд бүр Үлэг гүрвэлийн музейд үнэ төлбөргүй саатаарай
Монголын үлэг гүрвэлийн төв музейд зургаадугаар сарын 1-нд зочлон очсоноор Цэрдийн Галавын Гайхамшгийг сонирхохоос гадна алдарт Т.Батаарын үзмэрийг үнэ төлбөргүй сонирхох болно. Мөн музейн хамт олноос зарласан “Дино сэлфи” уралдааны бяцхан ялагчид тодорч, бэлгээ гардан авах юм байна. Түүнчлэн хүүхдийн баярын үйл ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдааныг ч явуулах гэнэ. Тус музей 10:00-19:00 цаг хүртэл ажиллах бөгөөд Тэнгис кино театрын зүүн талд байрладаг.
Ойн хүрэн баавгай, цөөвөр чоно, шүлүүсний хүрээлэн
Хэрвээ та хүүхдээ аваад агаар салхинд гарч, хотын түгжрэлээс холдохыг хүсэж буй бол Төв аймгийн Баянчандмань сумыг зориорой. Тэнд та хүүхдээ хэзээ ч мартахааргүй дурсамжтай зүйлийг үзүүлж чадна. Тодруулбал, Монголдоо цор ганцад тооцогдож байсан амьтны хүрээлэнд тэнд үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү амьтны хүрээлэн 2015 оны долдугаар сараас эхэлж Баянчандмань суманд үйл ажиллагаагаа эхэлж хүүхэд багачуудын нүдийг баясгаж байгаа юм.
ОХУ-аас ирсэн могой, баавгай, цөөвөр чоно, мануул, шилүүс зэрэг Монгол оронд болон дэлхий дахинд нэн ховордсон амьтдыг та мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн тусламжтайгаар үзэх боломжтой. Тус амьтны хүрээлэн одоогоор 40 гаруй төрлийн 100-гаад амьтныг хүүхэд багачууддаа үзүүлж байна.
Харин үнийн хувьд хүүхэд: 2,500, том хүн 3,000 төгрөгөөр үзүүлж байгаа бөгөөд амьтадтай зураг татуулах үйлчилгээ ч байгаа аж.
“Харилцааны зоо парк” 30 хувийн хямдралтай
Бяцхан үрсээ сонирхолтой, мартагдашгүй дурсамжтайгаар баярлуулахыг хүсвэл амьтны хүрээлэнг зориод үзээрэй. Монголд анхныд тооцогдох “Харилцааны зоо парк” “Хүннү малл” их дэлгүүрийн гурван давхарт байрлаж байгаа. “Харилцааны” гэж тодотгосны учир гэвэл сонирхсон амьтдаа нэг удаа хараад өнгөрөх бус хүрч, илж, тэвэрч, хооллож, бүр үнсэх ч боломжтой гэдгээрээ онцлог юм.
Тэнд үе удмаараа амьтны хүрээлэн, үржүүлгийн газраар дамжсан элбэнх, үхэр зараа, үен, хэрэм, суусар, могой, үнэг, “Симба” хүүхэлдэйн кинонд гардаг Тимон, “Бэнби”-д гардаг өмхий хүрэн гэх мэтчилэн 29 төрлийн 60 гаруй амьтан байдаг бөгөөд тун удахгүй сармагчин, хэд хэдэн төрлийн мэрэгч амьтдаар бүл нэмэх гэнэ. Хамгийн гол нь, тэдгээр амьтад гаднах орчныг мэдэхгүй хүний гар дээр өссөн учир ямар ч аюулгүй гэдгийг ажилтнууд нь тодотгосон юм.
Гэхдээ амьтан учраас махчин төрлийн амьтдыг ойроос харахыг хүсвэл харгалзах хүнтэй хамт орж харах боломжтой аж. Харин олон улсын хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагааны тухайд тус парк зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдэд 30 хувь, 2-нд 20 хувийн хямдрал үзүүлэх юм байна.
Энгийн үед “Харилцааны зоо парк” хүүхэд 12 мянга, том хүн 15 мянга гэсэн тарифтай байдаг бөгөөд зөвхөн дээрх өдрүүдэд 8,400-9,600 төгрөг болон хямдарна.
Мөн гурав хүртэлх насны хүүхдэд үнэгүй. Гурваас дээш хүүхэдтэй гэр бүл, анги хамт олонд тухайн өдрөөс шалтгаалан 20 хүртэлх хувийн хямдрал үзүүлдэг юм байна. Түүнчлэн, амьтдын хоолыг зөвхөн дотроос авах бөгөөд үнэ нь 2,500 байдаг аж.
“Немо” мини зоо паркийн гаднах талбайд загас барих тэмцээн болно
Өнөөдрийн хүртэл нийслэлд амьтны хүрээлэн төдийлөн их байсангүй. Харин сүүлийн үед шинэ содон амьтадтай, мини амьтдын хүрээлэн хүүхэд багачуудын өмнө ээлж дараалан хаалгаа нээсээр байна. Тодруулбал, бидний нэрлэж заншсанаар “Вива сити” хорооллын “Фермерүүд” захын баруун талд “Немо” амьтны дэлгүүр, мини зоо парк үйл ажиллагаагаа явуулж байна. “Хүннү молл” их дэлгүүрээс холгүй орших энэхүү мини хүрээлэн харьцангуй хямд үнэтэй аж.
Тодруулбал, хүүхэд 1,500, том хүн 2,500 төгрөгийн үнэтэй. Гэхдээ тухайн амьтдад хүрч, хооллож, тэвэрч болохгүй гэдгээрээ ялгаатай юм байна.
Мини хүрээлэнд матар, сармагчин, гүрвэл, тоть, төрөл бүрийн загас гэх мэтчилэн 20 гаруй төрлийн амьтад байдаг аж. Үнийн хувьд харьцангуй хямд учраас хүүхдийн баярыг тохиолдуулан тусгай хямдрал зарлахгүй гэнэ. Гэхдээ гаднах талбайдаа тун сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Тус мини амьтны хүрээлэнгийн гадаах талбайд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр томоохон хэмжээний цөөрөм байгуулж, загаснууд хийх бөгөөд зорин очсон хүүхдүүдийн дунд “Загас хэн сайн барих вэ” уралдааныг зохион байгуулах гэнэ. Оролцсон хүүхдүүд жижиг уургаар загас барьж, түүнийгээ буцаан тавих зэргээр хөгжилдөх боломжийг тэд олгож байна. Мөн энэ үеэр “Хэн хамгийн олон загас барих вэ”, “Хэн хамгийн том загас барьсан бэ” зэрэг уралдаан тэмцээн болох юм байна. Мэдээж, хүүхдийн баяр учраас сонирхсон хүүхдүүд ямар нэг хураамж төлөхгүйгээр үнэ төлбөргүй оролцох боломжтой. Загас барих тэмцээн зургаадугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
| https://ikon.mn/n/10ul |
10um | П.Анужин: Хүний үгэнд агшиж тэлэх цаг, сөхөө надад байхгүй | Ч.Болортуяа | 05/31/2017 09:53:00 |
“Монгол Тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлэг гарсан цагаасаа л хэвлэл мэдээлэл, үзэгчдийн нэгэн сэдэв болсоор ирсэн билээ.
Зочноор нь ийм, тийм хүнийг оруул, оруулсангүй, хөтлөгч нь сайн, муу, улстөрчийн санхүүжилттай, санхүүжилтгүй гэх мэт яриа, хөөрөө энэ нэвтрүүлгийн шинэ дугаар бүрийн араас уяатай байдаг сан.
Ерөөс хэн ч тоохгүй зүйл сэн бол юунд ийм яриа, хэл ам гарах билээ.
Тэгвэл Монголчуудыг телевизийн өмнө уях, бас араас нь ярих хөөрөх сэдвийг дахин нэгээр нэмэх нь.
Энэ бол "МонГал Товчоон” портрэментари төсөл.
“Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужингийн телевизийн хоёр дахь цуврал нэвтрүүлгийн төсөл юм.
П.Анужин болоод түүний багийнхан өнгөрсөн Баасан гарагт IMAX кино театрт шинэ төслийнхөө нээлтийг хийж нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг үзүүлээд байна.
"МонГал Товчоон”- “Энэ цагийн 81 тэргүүн цадиг оршвой” төслийн нээлтийн үеэр нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужинтай товч ярилцсанаа хүргэе.
- Таны санаачлан, хөтөлж буй "МонГал Товчоон - Энэ цагийн 81 тэргүүн цадиг оршвой" нэвтрүүлгийн эхний дугаарыг үзлээ. Монголд дутагдаж буй баримтат, хөрөг нэвтрүүлгийн төрөл байлаа. Шинэ төслийнхөө тухай уншигчдад танилцуулахгүй юу?
- Аливааг гоёчлолгүй, муучлалгүй оршин буй бодитоор үзүүлэх нь хэвлэл мэдээллийн хамгийн чухал үүрэг. Энэ нь үзэгч уншигчдад уг асуудалд өөрийнхөөрөө хандах боломжийг олгодог. Өөрийнхөө тархи оюуныг ажиллуулах эрх чөлөөг өгдөг гэсэн үг л дээ. Манайд мэдээллийн ийм төрөл дутмаг санагддаг.
- Энэ нэвтрүүлэг таны санаачилсан "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг бодвол илүү залуучуудыг онцолно гэж та хэллээ. Өмнөх нэвтрүүлгээсээ ялгарах бодлого уу. Эсвэл өөр агуулга бий юу?
- Ялгарал ондоошлийн талаар огт бодсонгүй ээ. Энэ төсөл бол Монгол Тулгатныг хийж байх үед толгойд орж ирсэн юм. Яг иртэй бяртай ид бүтээж буй үед нь ярилцвал ямар яриа гарах байсан бол гэж...
Нөгөө талаасаа амьддаа бие биенээ тэр дундаа бүтээгчдийг хүндэтгэх оюуны бяд монголчууд бидэнд хэрэгтэй байна. Хэдий болтол үеэ дарж, үедээ атаархаж, өнгөрч дууссан хойно нь хоосон магтахын бэ бид. Энэ төсөл маань ид бүтээж буй оюуны хийгээд эдийн баялаг бүтээгчдийн амаргүй агаад бахархалт түүхийг баримтат туурийн аргаар үзүүлнэ. Эх орноо хайрлахын, эх орондоо эзэн нь болж амьдрахуйн, энэ амьдралаа утга учиртай өнгөрөөхүйг бодуулах, Монголчуудын эв нэгдэл бие биенээ хайрлахуйг уриалсан төсөл юм.
- Нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдийгээ болон санхүүжилтийн талаар танилцуулж болох уу?
- Энэ удаагийн төслийн гүйцэтгэгч буюу хамтран ажиллах байгууллагаар Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийг сонгосон. Бидний хэлдгээр кино дэлгэцийн луугарууд, мэргэжлийн сайн баг бий. Төсөл маань гурван найруулагчтай, ерөнхий найруулагчаар туршлагатай, чадварлаг найруулагч н.Бадрал ажиллаж байгаа. Аливааг бүтээхэд мэргэжил их чухал ч хүн чанар, ёс зүй үүнээс ч чухал. Бид ёс зүй, хүнлэг чанар, бүтээлч сэтгэхүйгээр зангидагдан бүтээлээ туурвиж байна.
Төслийг улс төр хийгээд элдэв агуулгатай хутгахгүйн тулд санхүүг эрүүл, бизнесийн салбарынхантай хамтран босгож байна.
Хүний үгэнд агшиж тэлэх цаг, сөхөө надад байхгүй.
- "МонГал Товчоон"-ы анхы зочноор Н.Наранбаатар найруулагчийг сонгосон нь ямар учиртай вэ?
- Бидний он цаг, бидний үеэс маш цөөн хүнийг төр онцолж соёрхсон байдаг. Түүний нэг нь Н.Наранбаатар найруулагч. Нөгөө талаасаа урлаг бол нийгмийн оюун санааг чирэгч, гэрэлтүүлэгч нь юм. Энэхүү салбарын толгойд буй энэ хүний хүсэл зорилго, замнал надад сонин байсан. Эдийн хувьсгалаас илүү оюуны хувьсахуйг санаж ухаарсан цагт хувь хүн, нийгэм урагшилдаг. Бүтээлийн маань гол шалгуур бол оюуны болоод эдийн баялаг бүтээгч Хүн гэж бид онцолж байгаа. Үүнд л Н. Наранбаатар найруулагч яв цав тохирсон, үүнтэй ч үзэгч та санаа нийлнэ гэдэгт бүтээгчид бид итгэлтэй байна.
- Түрүүнд нь нэвтрүүлэг хийгээд бүтээл нь биш та өөрөө хэвлэлээр янз бүрээр л бичигдлээ. Одоо дахиад олонд "гараад ирлээ". Нэвтрүүлэг биш өөрийнхөө тухай дахиад л бичүүлнэ гэдгээс эмээж байна уу?
- Хийж бүтээж, амьд амьдарч байгаагийн баталгаа бол энэ элдэв яриа байх. Ярьж бичихийг бодож бүтээлч сэтгэлээ, бусдын төлөө цохилох зүрх, хүн болсны оноолт үүргээсээ буцна гэж юу байхав дээ. Би залуу хүн, ид насандаа хийж бүтээх, дайчлахын их хүслээр өөрийгөө дүүргэсэн нэгэн болохоос хүний үгэнд агшиж тэлэх цаг, сөхөө надад байхгүй.
Юм бүтээх их хэцүү, энэ хэцүүг биеэр үзсэн хүн л бүтээгчдийг дайрч, доромжилж шүүх сэтгэлээ азнах тэнхээтэй болдог.
Товчдоо хийх хэцүү, хэлэх амархан гэдэг шүү дээ.
- "Монголн тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг хөтөлж байх үеэс таны хөтлөлт нэг их тийм "хатуужсан" санагдсан. Анх телевизийн урлагт хөл тавьж байсан үеэс мэдээж хамаагүй илүү туршлагжсан байх. Хөтлөлтийн хувьд та шинэ арга барил туршиж байгаа юу?
- Хүн өөрийгөө дайчилж бас даруу байж чадвал ахидаг гэж боддог. Цаг хугацаа бол хамгийн үнэт зүйл бөгөөд энэ хором бүрийг хүн өөрийн гэрэлт хөгжлийн төлөө зориулах ёстой. Нэр хүнд хоёрыг зэрэг дааж яваа хүний хувьд хат, тэнхээ надад хангалттай сууж байна. Яриа үг гэдэг бол хүний туулсан ухаарсны л илрэл шүү дээ. Шинэ төсөл дээрээ би хүний үнэнийг илүүтэй хайж байгаагаа мэдэрсэн.
- Таны шинэ төслийн нээлт их өргөн болж байна. Намын нөхөд тань бас их харагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль, улстөрийн ажилд оролцож байгаа юу?
- Төслийн маань нээлтэнд оюунлаг, гэгээлэг, хүнлэг, бүтээгчид, төр нийгмийн зүтгэлтнүүд мөн миний ойр тойрны сайхан найз нөхөд, ах дүү, дэмжигчид маань хүрэлцэн ирсэн. Нийгмээ соён гэгээрүүлэхийн төлөө санаачлан хийж буй бүх төслүүдээ би улс орныхоо төлөө хийж буй бодит алхмууд гэж боддог. Хий улс төржиж, хийрхэж байхаар залуус бид дор бүрнээ хийж чадахаа тултал нь хийх чухал. Өөрсдийгөө хөгжүүлэх нь чухал.
- Энэ долоо хоногийн Бямба гарагт нэвтрүүлгийн анхны дугаар "Боловсрол" сувгаар цацагдах юм билээ. Догдолж байна уу?
- Тийм ээ, энэ долоо хоногийн Бямба гарагт 20:10-аас "Боловсрол" суваг телевизээр цацагдана. Би телевизээр гарах дуртайдаа энэ том хэмжээний төслүүдийг хийгээд явдаг юм биш ээ. Бид хийхгүй бол хэн хийх вэ гэж л оюун санаагаа дайчилдаг. Эфирт өөрийгөө харах надад хэзээ ч таатай байдаггүй, дасахгүй л явна. Гэрт телевизээр би гарч байвал би зугтаачихдаг.
- Нэвтрүүлгийн тайзыг засахад маш их хөдөлмөр зарцуулсан тухай та нээлтийн үгэндээ дурдлаа. Үүнийгээ дахин тодруулахгүй юу?
- Энэ хэмжээний төсөл бүтэхэд санхүүгийн асуудал маш чухал ч, үүнээс чухал зүйл бол хийе бүтээе гэсэн сэтгэл. Төслийн маань бэлтгэл багагүй хугацаанд өрнөсөн. Төсөл маань өөрийн гэсэн хөгжмийн таван үндсэн зохиолтойгоороо маш онцлогтой. Төслийн хөгжмийг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр тоглож, залуу хөгжмийн зохиолч Ц.Байдраг бичсэн. Хэн нэгний дуу хөгжим, дүрс, санааг ямар ч оюуны өмчийн зөвшөөрөлгүй ашигладаг, дээрэмддэг бүдүүлэг жишгийг халах цаг болсон. Тэр дундаа контент үйлдвэрлэгчид.
Төслийн тайзыг би онцолмоор байна, телевизийн урлагийн тайз чимэглэлийг хуурах урлаг гээд ойлгосон байдаг нь надад их таагүй санагддаг. Хүний нүд баясгах тэргүүн үүрэгтэй энэ урлагт эрс өөр сэтгэхүйгээр хандах цаг болсон. Энэ мэт шинэчлэлийг хийхийн төлөө би контентийн салбарт хөл тавьсан цагаасаа хичээж байгаа. Энэ сэтгэл, зүтгэл маань шинэ төслийн тайзан дээр харагдана.
| https://ikon.mn/n/10um |
10un | Д.Хэрлэнчимэг: Хүүхдээ хайрлах ухаан хамт ном уншихаас эхэлдэг | Ж.Цогзолмаа | 05/31/2017 09:36:00 |
Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах 200 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хэрлэнчимэгтэй ярилцлаа.
-Цэцэрлэгийнхээ тухай танилцуулаач?
-Манай цэцэрлэг “Ургах наран” хороололд байрладаг, Баянзүрх дүүргийн XI хорооны хамран сургах тойргийн 403 хүүхдээс 371 нь хамрагдсан 38 багш, ажилчидтай. Дэлхийн банкны Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд 2014 оны аравдугаар сарын 29-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай цэцэрлэг урлан бүтээх үйл, ардын зан заншлаар дамжуулан хөгжүүлж, төлөвшүүлэх явдал юм. Үүгээрээ дамжуулан хүүхдийн зан төлөвт эерэг хандлагыг суулгахыг зорьж байна.
-Хүүхдүүдийг урлан бүтээх үйл, үндэсний зан заншлаар төлөвшүүлдэг гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-Зураг зурах, наах, хайчилбар, нугалбар, гарын доорх материалаар юм хийх зэргээр багш нар маань дагнан ажиллаж, өөрийгөө хөгжүүлдэг. Ингэснээр мэргэшиж, хүүхдүүддээ энэ талын мэдлэг, чадварыг эзэмшүүлэхээр ажилладаг. Тухайлбал, манай дунд ангийнхан хаягдал цаас, нэг удаагийн аяга, халбагаар бүтээл урлаж байна. Багш нь энэ үйлээр хүүхдүүдээ илүү хөгжүүлсэн болохоор энэ анги маань бусад ангиасаа илүү хөгжсөн байна.
Бас нэг анги маань зураг талдаа илүү давамгай чадварлаг. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөвлөгөө, туршлага солилцох дүүргийн хэмжээний үйл ажиллагаанд дунд ангийн А.Алтанчимэг багш маань зургийн хичээлийн төрлөөрөө оролцож, нэлээд өндөр амжилт гаргасан.
Үүнээс гадна манай Д.Өнөржаргал багшийн “Чулуу” сэдэвт хичээл дүүрэгт шалгарч, шилдэг туршлага болох “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа” номын эмхэтгэлд туршлага болж орсон. Х.Оюунчимэг туслах багш гараа угаах дадал хэвшлээр “Гараа угаацгаая” нэртэй дуу зохиож, үүгээрээ дүүргээс шилдэг сургалтын хэрэглэгдэхүүний батламж гардаж, мөн “Урлагаар хүүхдийн зан төлөвийг хөгжүүлэх нь” гэсэн илтгэл нь дүүрэгт шалгарч, илтгэлийн эмхэтгэлд багтсан байгаа.
-Багш нарын нийгмийн хангамж, цалин хөлс хэр байдаг юм бол?
-Ер нь их хэцүү шүү дээ. Өдөржин тасралтгүй ажилладаг. Нэг ч хүүхдийг эзэнгүй орхих эрхгүй, ангиас ч гарах эрхгүй, маш их ачаалалттай ажиллаж байгаа энэ хүмүүсийн цалин яаж ч бодсон хүрэлцэх боломжгүй. Гэхдээ л манай багш нар ямар ч тохиолдолд хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө болгоно доо гээд зүтгэдэг, үнэхээр гайхалтай хүмүүс. Харин миний хувьд багш нарынхаа хэрэгцээ шаардлагыг харгалзаад бусад газруудаас багш нартаа дэмжлэг хүсэж, олон нийтийн байгууллага, хороо, Засаг дарга гээд олон газарт хүсэлтээ тавьдгаар л хязгаарлагдах юм даа. Багш нарын нийгмийн асуудлыг төр засаг анхаарах л байх гэж боддог.
-Хүүхэд хөгжиж буй буянтай энэ өргөөнд тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах боломжтой талаар, тэдгээр компаниудад ямар санал хүргэхийг та хүсэх бол?
-Манай цэцэрлэгт тулгамдаад байгаа гол асуудал нь тоглоомжуулалт юм. Хүүхэд ерөөсөө тоглоомоор л хөгжинө. Тоглоомоо тоглонгоо л хүүхдүүд маань санаагаа гаргаж, сурна, бусдадаа сургадаг. Тийм л учраас тоглоомын хүрэлцээ жаахан муу байдаг. Тулгамдсан асуудлаа манай хамт олон өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэж ажилладаг.
Түүний нэг нь “Талын нүүдэлчдийн эх булаг” төрийн бус байгууллагатай хамтраад бид 1000 номтой Номын өргөөтэй болъё гэсэн төсөл хэрэгжүүлсэн. Хүүхдүүд суугаад номоо унших буйдан, номын тавиур зэргийг тус төслөөс авсан. Үүн дээр манай эцэг эхчүүд болон багш ажилчид хүчээ нэгтгээд, ном хийх, ном цуглуулах аян өрнүүлж, 1000 номтой болж, баяраа ч хийсэн.
Дүүргээс, мөн Хэнтий аймгийн цэцэрлэгүүд ч манай 1000 номын баярт оролцож, туршлагаа солилцсон. Номын санчаар Ж.Энхмарт ажиллаж байна. Ингэхдээ бид хүүхэд бүртээ карт нээж, багш нар маань хүүхдүүддээ нэгдсэн байдлаар ном уншиж өгч байна. Яагаад ном уншиж өгч байна гэвэл хүүхдүүдийнхээ хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх зорилготой. Хүүхдүүд сахилгагүйтээд байгаагийн шалтгаан нь ерөөсөө л ээж аавынхаа анхаарлыг татах гэж тэр. Ээж аавууд маань хүүхдэдээ тавих анхаарал нь бага, нэг бол компьютер ширтээд сууна, эсвэл утсаа оролдоод суучихдаг. Бүр болохгүй болохоороо хүүхдэдээ утсаа өгөөд тоглуулчихдаг. Тэгж утсаа өгч тоглуулж байхын оронд хүүхдэдээ ном уншиж өгч сургаасай.
Үүнээс гадна камержуулалт их чухал байна. Манай багш нар компьютер, интернетийн орчинд маш сайн ажиллаж байна. Манай бүлэг бүр өөрийн Facebook хуудастай. Мөн Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг гэсэн Facebook хаяг ажиллаж байгаа.
Эцэг эхчүүд маань камержуулалтыг маш их хүсдэг. Яагаад гэхээр хүүхдийг нь хэн нэг хүүхэд маажчихсан байвал шууд л багш руу дайрдаг. Гэтэл багш хүн хүүхдээ маажаад зогсож байхгүй нь тодорхой шүү дээ. Зарим нь ойлгоод “Би хоёрхон хүүхэдтэй өдөржин байх гэж яаж ядардаг билээ, гэтэл 20-30 хүүхэдтэй өдөржин болдог багшид ямар буруу байхав, маажих ч яах вэ, гар хөлөө хугалчихаагүй л бол боллоо” гэдэг хүн байхад, зарим нь нүүр нь жижигхэн шалбарсны төлөө “Чи миний хүүхдийг маажчихлаа” гээд ороод ирдэг хүн ч бий.
-Ер нь хүүхдүүддээ анхаарал тавьдаг цаг гаргадаг эцэг эхчүүд хэр олон байна вэ?
-Завгүй гээд л байвал хүнээс хэзээ ч зав гарахгүй шүү дээ. Яагаад хүүхэд нь уурлаад, бухимдаад байгаа, яагаад эцэг эхийнхээ юмыг эвдээд байна гэхээр эцэг эхийнх нь анхаарал дутаад байгааг хэлээд байна шүү дээ. Би улсад 25 жил ажиллаж байна. Тэгэхэд хүүхдийг л харж, судалж ажиглаж ажиллаж байна. Ингэхэд хэний хүүхэд үймүүлээд байна гэхээр хүүхдэдээ цаг зав бага зарцуулдаг ээж аав нь завгүй хүүхдүүд нэлээд хөдөлгөөнтэй байдаг юм уу даа гэж боддог.
-Тэгвэл завгүй эцэг эхчүүдэд хандаж та аминчлан юуг захих вэ. Бид яг одоо цэцэрлэгийн насан дээр нь л хүүхдүүддээ анхаарал хандуулахгүй бол оройтчихсон байдаг гэж судлаачид ярьдаг юм билээ?
-Хүүхдийн уураг тархины хөгжлийн 70-75 хувь нь 0-5 насанд хөгжиж, төлөвшдөг. Энэ насанд л хүүхдэдээ анхаарал хандуулах, хөгжүүлэх хэрэгтэй юм. Хүүхэдтэйгээ харилцахдаа нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Та нэг л өдөр өндөр настай болно. Хэн таныг хайрлах юм гэвэл таны хүүхдүүд л таныг хайрлана. Иймээс одооноос хүүхдүүдтэйгээ ойр байх хэрэгтэй. Хүүхдүүдээ утас, янз бүрийн хүүхэлдэйн киногоор аргацаахын оронд хүүхдүүдтэйгээ тоглоосой, хүүхдүүдтэйгээ ном уншаасай, ялангуяа, ардын зан заншлаа сургаасай.
Ярилцсан танд баярлалаа.
| https://ikon.mn/n/10un |
10uo | Э.Болорчулуун: Нийслэлийн хэмжээнд 451 ААН хашаагаа хэмжээнээс нь хэтрүүлж барьсан байна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/31/2017 12:15:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Газар чөлөөлөх ажлын явц болон автозамын салбарын бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ААН-үүдэд 67.5 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болсон
НМХГ-ын дарга Л. Эрдэнэчулуун "Эзэмшил газраасаа хэтрүүлж барилга барьсан эрх бүхий байгууллагуудад долоо хоногийн хугацаатай албан мэдэгдэл өгч байгаа.
Долоо хоногийн хугацаанд албан мэдэгдлийг хэрэгжүүлээгүй 161 ААН байна.
Эдгээр ААН-үүдэд 67.5 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болсон.
161 газраас 47 газар нь торгуулиа төлсөний дараа хашаагаа татсан" гэлээ.
54 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг нээсэн
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Өнөөдрийн байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг нээсэн.
Иргэдээс орц гарц чөлөөлөх саналыг авч судалгаанд нэмж баяжуулан ажиллаж байна.
Чөлөөлсөн газруудаа байршлаар нь нэрлэвэл БГД-т 13 газраас долоог чөлөөлсөн, БЗД-т 26 газар чөлөөлөхөөс 14-г, СХД-24 өөс дөрвөн газар, ХУД-т наймаас дөрвөн газрыг чөлөөлсөн байна.
ТҮЦ болон бусад төрийн зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.
Тухайлбал БГД-ийн 18-р хороо хуучнаар Баянгол захын урд талд явган хүний замыг хашиж барьсан зөвшөөрөлгүй барилгыг буулгаж явган хүний замыг чөлөөлсөн.
БЗД-д Чингис зочид буудлын хойд талд авто замыг нарийсгаж зөвшөөрөлгүй мухлаг барьсаныг буулгасан.
Санхүү Эдийн Засгийн сургуулийн урд талд явган хүний замыг хашиж ТҮЦ, хашаа барьсаныг буулгасан.
Орц гарц хаасан хашаа шонг бид очоод буулгаж байгаа.
Эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлсэн хашааг нь буулгахаар уриа лоозон зоогоод илүү хашаагаа татахгүй гэсэн хүндрэл учирч байна" гэлээ.
Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Цаашид эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд удаа мэдэгдэл өгөөд байхад өөрийнхөө кадастрын хэмжээгээр талбайгаа татахгүй байгаа ААН-үүдийн газрыг хүчингүй болгох тал дээр холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй.
Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье.
Хэрвээ үнэхээр өөрсдөө татахгүй гэж байгаа бол Нийслэлийн Засаг Дарга захирамжаараа олгож болсон юм чинь цуцлах эрх зүйн үндэс байгаа" гэлээ. | https://ikon.mn/n/10uo |
10up | Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эрхийн бичгээ аваарай | Б.Туул | 05/31/2017 09:42:00 |
Нийслэлийн ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ. Үүнээс нь гурав нь шинээр байгуулагдсан зуслан байна. Ихэнх зуслангууд эхний ээлжийн хүүхдээ зургаадугаар сарын 10-наас хүлээж авах юм байна.
Нийслэлийн Засаг даргын тавдугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд зургаадугаар сарын 5-8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна.
“Хяналт шалгалтыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гурван ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна” гэдгийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунгэрэл хэллээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зуслангийн эмч, тогооч, удирдах ажилтнуудын дунд холбогдох сургалтуудыг зохион байгуулж дууссан байна. Мөн энэ сарын 25, 26-нд бүлгийн багш нарт зориулсан долоо хоногийн сургалтыг явуулж эхэлжээ.
ТӨЛБӨР НЬ ӨДРИЙН 23-25 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХ ЮМ БАЙНА
Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулж, 16 мянга 540 хүүхэд амарсан байна. Харин энэ онд 27 зуслан үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлж байна. Зуслангуудын нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм байна.
Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас Улаанбаатар чуулгын байранд худалдаалж эхэлжээ. Мөн хүүхдийн зуслангууд ирэх сарын 1-нээс 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, 4-5-ны өдөр Сүхбаатарын талбайд ажиллаж, эрхийн бичгээ борлуулна гэж мэргэжилтэн Б.Ариунгэрэл дуулгаж байна.
ШИЛДЭГ ХӨТӨЛБӨРТЭЙ ЗУСЛАНГУУДЫГ ШАЛГАРУУЛНА
Зуны амралтаа өнгөрөөж буй хүүхдүүдийнхээ амралтын тав тухыг бодоод зуслан бүр өөрийн онцлогт тохирсон хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй ажиллана гэдгийг албаныхан хэлж байна. Монголын Үндэсний зуслангуудын холбооны тэргүүн Б.Ангараг “Зуслан бол албан бус боловсролын төв учир амарч байгаа хүүхдэд амьдралын ухаан, цэрэг иргэний, нөхөн үржихүйн зэрэг танхимаар заадаггүй боловсролыг олгох нь зүйтэй гэж үзэн шат шатны сургалт зохион байгуулж эхлээд байна. Зуслангуудын эрүүл аюулгүй ажиллах стандартын дагуу зуслан эхлэх, дунд, дуусах үед шалгалт явуулдаг.
Зусланд ажиллах багш нарт Монголын үндэсний зуслангуудын холбоо, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газраас сургалт явуулж сертификат олгодог” гэв. Мөн энэ жил шилдэг зуслан шалгаруулах болзолт уралдаан зарласан гэдгийг дуулгалаа. Ирэх наймдугаар сарын 15-нд “Хүүхдийн шилдэг хөгжлийн хөтөлбөртэй зуслан”, “Шилдэг маркетинг менежменттэй зуслан”, “Хөрөнгө оруулалт засвар үйлчилгээ сайн хийсэн зуслан”, “Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлсэн зуслан”-г тус тус шалгаруулах аж.
Өнгөрсөн онд “Нарс” зуслан шилдгээр шалгарчээ.
| https://ikon.mn/n/10up |
10uq | Трамп Меркелийн эсрэг хариу довтолгоо хийлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/31/2017 09:48:00 |
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн NATO-гийн болон Их Долоогийн уулзалтуудын дараа АНУ, Германы удирдагч нар хоорондоо үгээр дайтах болсон юм.
Мягмар гарагийн өглөө Ангела Меркель Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг Берлинд хүлээн авч уулзаж байх үеэр Дональд Трамп өөрийн твиттер хуудсандаа Германыг хатуу шүүмжилсэн мэдэгдэл нийтэлжээ.
Трампын мэдэгдэлд “Бид Германтай их хэмжээний алдагдалтай худалдаа хийдэг, дээр нь тэд NATO-гийн гишүүнийхээ хувьд зохих төлбөрийг төлдөггүй. Энэ нь АНУ-д маш муу нөлөөтэй. Үүнийг өөрчлөх болно” гэж өгүүлсэн байна.
Өнгөрсөн Ням гарагт Меркель нэгэн улс төрийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ цаашид АНУ-д найдах аргагүй болсон, хувь заяагаа Европчууд өөрсдөө атгах хэрэгтэй гэсэн юм. Тэр бас Америкаас өөр бусад улсуудтай түншлэх хэрэгтэйг онцолсон. Түүний хэлсэн үг Дэлхийн II дайнаас хойш бий болсон Транс Атлантын эвслийн суурийг ганхуулах зүйл болсон юм.
Меркель Францтай илүү ойр шинэ түншлэл үүсгэх санаатай байгаагаа нуугаагүй. Тэгвэл тэр өчигдөр Энэтхэгийг “найдвартай түнш” болох орон гэж Нарендра Модитой уулзахдаа магтсан байна. Модигийн дараа Меркель Хятадын ерөнхий сайд Ли Көцянийг Пүрэв гарагт хүлээж авч уулзах юм.
Ангела Меркель ирэх есдүгээр сард канцлерийн суудалд дөрөв дэх удаагаа суухаар сонгуульд өрсөлдөнө. Германчууд Меркелийг хүчтэй дэмжиж байгаа ба сөрөг хүчнийхэн дотор ч нэр хүндтэй байгаа юм.
АНУ-Германы зөрчил анх удаа тохиолдож байгаа зүйл биш. Меркелийн өмнөх канцлерь Герхард Шройдер Иракт дайн эхлүүлсэн Жорж Бушийн засаг захиргааг шүүмжилснээс талуудын харилцаа хэсэг муудаж байсан юм. Түүнийг нь Ангела Меркель 2005 онд канцлерь болсныхоо дараа засварлаж байсан билээ.
Эх сурвалж: Bloomberg | https://ikon.mn/n/10uq |
10ur | Монголын Ерөнхийлөгчид ба Хямрал | Д.Жаргалсайхан | 05/31/2017 10:15:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Ойрын өдрүүдэд Монголчууд ба гадаадынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг анхааралтай ажиглаж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид ч энэ сонгуулийн дүн тодорхой болтол бизнесийн шийдвэрээ хойшлуулж байна. Ерөнхийлөгчийн институц эдийн засагт нөлөөлж чадах уу?
Манай төр засгийг том модтой зүйрлэвэл үндэс нь ард түмэн, их бие нь төр засаг бол хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх засаглал гэсэн гурван мөчиртэй энэхүү модны орой нь “төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч мөчир бүртэй хэрхэн харьцахыг хуулиар зохицуулдаг.
Ерөнхийлөгч нь УИХ-тай бол хууль санаачлах, хуулинд хориг тавих эрхтэй харьцдаг. Харин засгийн газартай бол Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулдаг ба засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулдаг. Харин шүүх засаглалтай бол онц эрхтэй харьцдаг. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг Ерөнхийлөгч томилно. Мөн Авлигатай Тэмцэх Газар болон Тагнуулын Ерөнхий Газрын дарга нарыг Ерөнхийлөгчийн саналаар томилдог.
Ерөнхийлөгчийн институт нь энэ чухал байгууллуудын удирдлагын ажлыг бодитой дүгнэж чадваас төрийн үйл ажиллагааны бүтээмжид шууд нөлөөлөх юм. Энэ нөлөө нь эдийн засагт шууд бусаар тусна. Харин Ерөнхийлөгч нар маань тэгж чадсан эсэх нь бол өөр асуудал.
Юутай ч аль ерөнхийлөгчийн үед макро эдийн засгийн ямар асуудал яаж шийдэгдэж, эсвэл шийдэгдэхгүй байсны заримаас тодорхой жишээн дээр харцгаая. Монгол улс 1992 оноос хойш зургаан сонгууль явуулж, дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзээд байна. 1993 онд П.Очирбат, 1997 ба 2001 онд Н.Багабанди, 2005 онд Н.Энхбаяр, 2000 ба 2013 онд Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Ерөнхийлөгч ба эдийн засаг
Ерөнхийлөгч бүр гадаад харилцааны идэвхитэй бодлого явуулж, олон орноор айлчилж, гадаадын зээл тусламж авах, хөрөнгө оруулалт татахад оролцож ирсэн. Дотоод бодлогын хувьд онцолбол, Ерөнхийлөгч П.Очирбат “Алт хөтөлбөрийг” санаачилсан бөгөөд 1992 оноос хойш арван жилд манай улс 218 тонн алт олборлов. Өмч хувьчлалын тухай хууль 1995 онд батлагдаж, нийт үйлдвэрийн хагас, мал сүргийн 90 хувь нь хувьчлагджээ.
Харин Ерөнхийлөгч Н.Багабанди эдийн засагт шууд нөлөөлөх гэхээсээ Ерөнхийлөгчийн институтын бэлэг тэмдгийн шинж чанарыг хадгалахыг илүүтэй эрхэмлэж байв. Түүний засаглалын хугацаанд төрийн өмчийн 80-аад аж ахуйн нэгж хувьчлагджээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр нам нь төр засгийн бүх салаа мөчрийг хянаж байсан учир олон жил яригдсан Таван толгойн төслийг эхлүүлсэн. Түүний засаглалын үед хувьчлалын ажил идэвхжиж, 2004-2008 оны хооронд 70 гаруй төрийн өмчийг хувьчилсан.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хувьчлалын ажил бараг зогссоноор барахгүй төрийн өмчийн аж ахуй нэгжүүд олноор байгуулагдав. Өөрийнх нь оролцоотой, Оросын талаас худалдан авсан “Эрдэнэтийн” 49 хувийг төрд “эргүүлж авсанаас” бусад тохиолдолд тэрээр төрийн өмчийг нэмэгдүүлэхийн эсрэг хууль санаачилж, эсвэл хориг тавиагүй ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийтийн засаглалыг сайжруулах талаар “Том төрөөс ухаалаг төр рүү”, “Шилэн дансны хууль” зэргийг санаачилсан боловч төр улам данхайж, авлига улам цэцэглэв.
Ерөнхийлөгч ба улсын өр
Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д төлөх 10 тэрбум долларын өрийг тэглүүлэв. Түүнийг 2009 онд ажлаа эхлэж байхад Монгол улс Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж 229 сая долларын зээл авав. Тэгвэл яг найман жилийн дараа ажлаа өгч байгаа энэ өдрүүдэд Монгол дахиад л ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байна. ОУВС-гийн энэ хоёр хөтөлбөрийн зорилго нь адилхан, ганцхан хэмжээ нь л харин 20 дахин зөрүүтэй юм. ОУВС-гийн хөтөлбөрүүд “төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төв банкны хараат бус байдлыг сайжруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах” зорилготой байлаа.
Улс орны эдийн засгийн өнөөгийн хямралын шалтгаан нь эдийн засагт биш, төр засагт авлига нүүрлэснээс эхтэй гэж өөрөө хүртэл олон удаа ярьсан атлаа Ц.Элбэгдорж ямар нэг бодитой, зоригтой арга хэмжээ авч, авлигын дуулиантай хэргүүдийг таслан зогсоож чадсангүй, олон гэмт хэрэгтнүүд өршөөгдөж, хэрэг нь замхрав.
Улс орон нь бараг дампуураад өрийг өрөөр дарж, өр нь томорсоор, өртөг нь нэмэгдсээр байгааг зогсоохын тулд дараагийн ерөнхийлөгч юу хийхийг иргэд сонгохоосоо өмнө мэдэх шаардлагатай.
Ерөнхийлөгч ба гадаадын хөрөнгө оруулалт
Монгол шиг жижиг эдийн засагтай, цөөхөн хүнтэй орны хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт амин чухал гэж яригддаг ч үе үеийн Ерөнхийлөгчид дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Ихэнхдээ дотоодын хөрөнгө оруулалттай хольж хутган, адилтгаж иржээ.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь эдийн засагт гаднаас орж буй нэмэлт хөрөнгө бөгөөд түүнтэй хамт шинэ технологи, ноу-хау (know-how), шинэ менежмент, дээр нь мөнгө орж ирэхийг хэлдэг. Энэ ялгааг нь тодруулж дэмжсэн хууль журам гаргаж чадаагүй учир Монголчууд өөрсдөө хийж чадах ажилд гадаадын иргэд, багахан мөнгө гаргаад л хөрөнгө оруулагч болж, хөнгөлөлт эдэлдэг.
Дотоодын хөрөнгө оруулалт бол бизнесийн хэвийн тэлэлт юм. Асуудлын гол нь дотоод, гадаадын аль ч компанийн бизнесийн үйл ажиллагаа явуулах орчин нь тогтвортой, ойлгомжтой, бага дарамттай байх ёстой. Гэтэл Монголд бизнес эрхлэхээс гадаадынхан байтугай дотоодынх нь ч цэрвэж, хэдэн мянгаараа гадагшаа дүрвэх боллоо. Солонгост л гэхэд эдүгээ 36 мянган монголчуууд ажиллаж, сурч байгаа бөгөөд энэ оны эхнээс сар бүр арваад мянган хүн визний өргөдөл өгөх болсоныг Элчин сайд нь саяхан ярьжээ.
Монголчууд эх орноосоо дүрвээд байгааг шинэ Ерөнхийлөгч яаж харж, юу хийх гэж байгааг сонгохоосоо өмнө иргэд бид мэдмээр байна.
Ерөнхийлөгч ба хуулийн засаглал
Хуулийн засаглал гэдэг нь нийгмийн бүх харилцаа хууль журмын хүрээнд явагдаж, хувь хүнээс аль болох бага хамаарахыг хэлдэг. Тэгэхийн тулд улс төрийн болон эдийн засгийн институцүүд хөгжсөн байх учиртай. Хуулийн засаглалтай оронд хууль журам нь хүн бүрт ижил тэгш үйлчилдэг, хувийн өмчийг хамгаалдаг, гэрээний үүргийг биелүүлдэг байхыг шаарддаг шүүх засаглалтай байдаг. Гэтэл Монголын шүүх засаглал цаг үеийн шаардлагаас үлэмж хоцорч байгааг Дэлхийн банкны гаргадаг олон улсын хуулийн засаглалын индексээс харж болно.
Монгол улс 2015 оны энэ тайлангаар 0.39 оноотой буюу, дэлхийн 192 орноос 112-т жагсчээ. Үе үеийн Ерөнхийлөгч нар шүүх засаглалын шинэчлэлийг удирдлагыг нь өөрийн хүнээр солихоор л ойлгож ирлээ.
Харин хуульд хориг тавих, хууль санаачлах эрхээ манай ерөнхийлөгч нар харьцангуй сайн эдэлж иржээ. Дөрвөн ерөнхийлөгч нийдтээ 53 удаа удаа хориг тавьсаны дөрөвний гурвыг УИХ хүлээн авсан нь төрийн алба, засгийн газар, УИХ-ийн үйл ажиллагаа, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, төрийн байгуулал, улс төрийн нам, татвар, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбоотой байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л гэхэд нийт 63 хууль санаачилсаны 29 нь батлагдсан байна.
Шинэ гарах ерөнхийлөгч маань төрийн өмчийг хувьчлах, гадаад өрийг багасгах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хуулийн засаглалыг тогтоох, авлигыг зогсоох, улмаар эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгохын тулд эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаж, хамгийн гол нь өөрөө шударга явдлын үлгэр жишээ байхыг ард түмэн хүсэж байна.
| https://ikon.mn/n/10ur |
10us | СУДАЛГАА: Иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 06/02/2017 10:00:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монголбанкнаас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаарх түүвэр судалгаа иргэдээс авчээ. Бид уг судалгааны тайланг Монголбанкнаас авч иргэд хөтөлбөр болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар ямар байр суурь, хүлээлттэй байгааг сонирхлоо.
2017 оны дөрөвдүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт 149 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, судалгаа авсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 60 хувь нь эмэгтэй, 40 хувь эрэгтэй бөгөөд насны байдлаар нь авч үзвэл:
9 хувь нь 18-25,
38 хувь нь 26-35,
32 хувь нь 36-45,
17 хувь нь 46-55,
5 хувь нь 56-аас дээш гэсэн насны ангилалд хамрагдаж байна.
Ингээд судалгааны үр дүнтэй танилцана уу.
График 1: ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь
Санал асуулгын дүнгээр судалгаанд оролцогчдын 64 хувь нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв, 11 хувь нь буруу гэсэн бол 25 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Эндээс харахад иргэд ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа нь харагдаж байна. Спиртлэг ундааны татвар нэмэхийг судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 83 хувь дэмжсэн бол 12 орчим хувь нь эсрэг саналтай байна
График 2: Спиртлэг ундааны татвар нэмэхийг
График 3: Тамхины татварыг нэмэхийг
Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 87хувь нь тамхины татварыг нэмэх нь зүйтэй, 9 хувь нь нэмэх шаардлагагүй гэсэн бол 3 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. Хүн амын орлогын албан татвар (ХАОАТ)-ыг 5 шатлалтай болгохыг судалгаанд оролцогчдын тал орчим хувь буюу 49 хувь нь дэмжсэн бол 29 хувь нь уг татварыг нэмэх нь буруу гэж үзсэн байна.
График 4: ХХОАТ-ыг 5 шатлалтай болгох
График 5: Өндөр орлоготой иргэдээс их татвар авахыг
Өндөр орлоготой иргэдээс их татвар авахыг судалгаанд хамрагдсан иргэдийн 71 хувь нь дэмжсэн бол 21 хувь нь эсрэг саналтай байна. Мөн түүнчлэн бага орлоготой иргэдээс бага татвар авах нь зүйтэй гэж судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь хариулжээ.
График 6: Бага орлоготой иргэдээс бага татвар авах
График 7: Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгох
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэг (хамгийн бага орлоготой 40%)-ийн хүүхдүүдэд олгохыг судалгаанд оролцсон иргэдийн 40 хувь нь дэмжсэн бол талаас илүү буюу 57 хувь нь эсрэг саналтай байгаагаа илэрхийлжээ. Хэмнэгдсэн мөнгийг хүнсний талон болгож ядуу гэр бүлд олгохыг судалгаанд оролцсон иргэдийн 58 хувь нь дэмжсэн байна.
График 8: Хэмнэгдсэн мөнгийг хүнсний талон болгож ядуу гэр бүлд олгох
График 9: Жийп машины онцгой албан татварыг нэмэгдүүлэх эсэх
Жийп машины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг санал асуулгад оролцсон иргэдийн олонх буюу 65 хувь нь дэмжсэн бол 22 хувь нь дэмжээгүй байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн талаас илүү буюу 58 хувь нь хос хөдөлгүүрт автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах нь буруу гэж хариулжээ.
График 10: Хос хөдөлгүүрт автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах
График 11: НДШ-ийг нэмэгдүүлэх
Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 85 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг эрс эсэргүүцсэн байна. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь буруу гэж судалгаанд оролцогчдын 58 хувь нь хариулжээ.
График 12: Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх саналыг дэмжих эсэх
График 13: Шатахууны онцгой албан татварын хөнгөлөлтийг хүчингүй болгохыг дэмжих
Шатахууны онцгой албан татварын хөнгөлөлтийг хүчингүй болгох, хадгаламжийн хүүний орлогоос татвар авах саналыг судалгаанд оролцсон иргэдийн ихэнх нь дэмжээгүй байна.
График 14: Хадгаламжийн хүүний орлогооос татвар авах саналыг дэмжих
График 15: ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнгийн талаарх иргэдийн хүлээлт
Санал асуулгад оролцсон иргэдийн 41 хувь нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн төлөв байдал сайжирна гэсэн эерэг хүлээлттэй байна.
| https://ikon.mn/n/10us |
10ut | Хөвсгөл, Булган, Төв аймагт түймэр гарчээ | ikon.mn | 05/31/2017 10:20:00 |
2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 9 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 65 удаа, нийт 74 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38812.3 га ой, 27654.5 га хээр, нийт 66466,8 га талбай түймэрт өртсөн байна.
Өнөөдрийн байдлаар,Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 1 түймэр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2, Тариалан суманд 1, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1, улсын хэмжээнд нийт 7 түймэр асч байна.
Дээрх түймрүүдээс Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 1, Тариалан суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан.
Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 160 албан хаагч, 10 автомашинтайгаар, орон нутгаас 174 иргэн, 13 автомашин, 62 морьтойгоор, нийт 334 хүн, 23 автомашин, 62 морьтойгоор ажиллаж байна.
Хур тунадас багатай, цаг агаар халж, хуурайшилт эрчимтэй явагдаж түймрийн нөхцөл байдал хүндэрч түймрийн голомт нэмэгдсэн тул Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангай, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийн голомтод 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт Аврах тусгай ангийн 20 албан хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ 171Е загварын нисдэг тэргээр хүргэж түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна.
Дээрх 74 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1,314 албан хаагч, 143 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 129 албан хаагч, 10 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, 8 автомашин, Цагдаагийн байгууллагаас 34 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 2,504 иргэн, 280 автомашин, 42 мотоцикл тус тус дайчлагдан нийт 4,131 хүн, 442 автомашин, 42 мотоцикль, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/10ut |
10uu | Боловсролын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар ОГЦРУУЛЛАА | А.Төгөлдөр, iKon.mn | 05/31/2017 11:37:00 |
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
11:37 2017/05/31
УИХ-ын гишүүд санал, үг хэлж дууссаны дараагаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахыг дэмжих үү гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.
Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдрөөс эхлэн ажлаа өгч байна.
Харин БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Засгийн газар өнөөдөр томилох ёстойг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
10:57 2017/05/31
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.
Салбарын сайдыг огцруулах болсон саналыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.
Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзжээ.
Байнгын хороо Ж.Батсуурь сайдыг огцруулахыг дэмжжээ
Уг асуудлыг НБСШУБХороо өнөөдөр /2017.05.31/ хэлэлцсэн байна. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар сайд Ж.Батсуурийн гаргасан алдаа зөрчлийг хэлэлцэж, огцруулахыг дэмжих эсэхээр санал асуулга явуулахад гишүүдийн олонх огцруулахыг дэмжсэн гэв.
Чуулганы хуралдаан Ж.Батсуурь сайдыг огцруулах эсэх асуудлаар үргэлжилж байна.
Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, С.Чинзориг, Ч.Улаан, А.Сүхбат нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан, Б.Пүрэвдорж, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Н.Учрал, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үүссэн асуудлыг шалгаж үзэхэд яамны удирдлагууд хоорондоо таарч ажиллаагүй, яамны аппарат хоорондоо хуваагдаж зөрчилдсөнөөс болж бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах ажил цалгардсан байдалтай байсан.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тодорхой зөвлөмж, дүгнэлт гаргасны дагуу Ерөнхий сайдаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт дүгнэлтэд дурдсан алдаа дутагдлыг арилгах, яамны үйл ажиллагааг сайжруулах талаар үүрэг өгсөн боловч тэдгээрийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаагүй, яаманд үүссэн нөхцөл байдлыг арилгах, яамны хэвийн үйл ажиллааг нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй учраас түүнийг яамны өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын итгэлийг хүлээж ажиллаж чадахгүй байна гэж Ерөнхий сайд үзсэний үндсэн дээр огцруулах асуудлыг тавьсан.
Ганц жишээ дурдахад салбарын яамны хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр төгсөх ангийн шалгалтын тест задарснаас болж төгсөх ангийн 39 мянган хүүхэд дахин шалгалт өгөхөөр болж байгаа нь Монголд анхны тохиолдол юм. Иймээс зөвхөн сайдыг огцруулаад зогсохгүй яамны ажлыг гардан хариуцаж байгаа албан тушаалтнууд, холбогдох бүх хүмүүст хариуцлага тооцох асуудал шат шатандаа яригдана гэдгийг хэллээ.
11:37 2017/05/31
УИХ-ын гишүүд санал, үг хэлж дууссаны дараагаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахыг дэмжих үү гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.
Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдрөөс эхлэн ажлаа өгч байна.
Харин БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Засгийн газар өнөөдөр томилох ёстойг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
| https://ikon.mn/n/10uu |
10uv | Эрдэмтэд эртний Египетчүүдийн генийг судалжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/31/2017 10:58:00 |
Эртний Египетийн язгууртнуудын шарил гэгддэг мумигаас авсан ДНХ шинжилгээний дүнг өчигдөр хэсэг эрдэмтэд зарлалаа. Энэ нь өнөөг хүртэл хийгдсэн хамгийн том хэмжээний генийн судалгаанд тооцогдож байна.
Тэд Кайр хотоос өмнө зүгт 115 км зайнд байрлах Абусир эль Малек археологийн олдвороос гарсан 90 мумигийн генийн мэдээллийг шинжилжээ. Янз бүрийн цаг үеийн муминуудын яс, шүднээс дээж авч судалсан байна. Хамгийн эртний муми нь нийтийн тооллын өмнөх 1388 оны Шинэ Эзэнт гүрний үед харьяалагдах, эртний Египетийн язгуур соёлыг хамгийн их шингээсэн олдвор байгаа бол сүүлийн үеийнх нь нийтийн тооллын 426 оны буюу Ромын эзэнт гүрний захиргаанд байх үеийн муми байжээ.
“Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны материалд “Эртний Египет хүмүүсийн гарал үүслийн талаар маш өргөн хэлэлцүүлэг явагддаг. Орчин үеийн Египетчүүд эртний Египетийн үр сад мөн үү? Тэдний ген бүх цаг үеийн турш дамжиж ирсэн үү? Булаан эзлэлтүүд тэдний генд нөлөөлсөн үү? Тухайлбал Их Александрын үед Египет нь Европын нэг хэсэг болж байсан зэрэг олон асуултуудад хариултыг хайлаа” хэмээн Германы Макс Планкийн их сургуулийн Хүн төрөлхтний Түүхийн хүрээлэнгийн археологич Иохан Краус бичжээ.
Сонирхолтой нь эртний Египетчүүдийн генд Сахарын цаадах Африк хүмүүсийн хамаарал маш бага байсан байна. Харин эртний Ойрх Дорнодынхон болох өнөөгийн Ирак, Турк, Израйль, Сири, Ливаны оршин суугчидтай генийн хувьд илүү ойр байжээ.
Мөн эртний Шинэ Эзэнт гүрний үеэс эхлэн Ромын цаг үе хүртэл египетчүүдийн генд ямар нэг өөрчлөлт гаралгүй, хадгалагдаж ирсэн байна. Харин үүний дараа учир үл мэдэгдэх шалтгаанаар Сахарын цаадах Африкчуудын ген огцом нэмэгджээ. Өнөөдрийн Египетчүүдийн генд Африкийн өмнөд хэсгийнхний хольц 20 орчим хувьтай байдаг юм. Үүнийг Исламын шашны тархалт, худалдаа арилжаа Африкийн бусад бүс нутгуудтай өргөжсөний үр дүн байх гэж таамаглаж байгаагаа Краус ярьсан байна.
Энэхүү судалгаа эртний Египетийн соёл иргэншлийг судлахад чухал түлхэц үзүүлнэ гэж эрдэмтэд дүгнэжээ.
Эх сурвалж: The Verge
| https://ikon.mn/n/10uv |
10uw | Зургаадугаар сарын 1-нд дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/31/2017 11:13:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс маргааш буюу 6 дугаар сарын 1-ний Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Харин Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.
Мөн Бяцхан багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана. | https://ikon.mn/n/10uw |
10ux | Ерөнхий сайд ОХУ-ыг зорилоо | ikon.mn | 05/31/2017 11:16:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог.
Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм.
Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцах бол ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн төсөв, санхүүгийн зах зээлийн Байнгын хорооны дарга, Новосибирск мужийн амбан захирагч, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Москва хотын дарга нар бараалхах юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно.
Талууд “Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай”, “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай”, “Эрчим хүчний яам хооронд цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” зэрэг баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10ux |
10uy | Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний аянд Голомт банк нэгдэж байна | СУРТАЛЧИЛГАА | 05/31/2017 11:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Аливаа улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлын билэгдэл, үнэт зүйлсийн нэг нь мөнгөн тэмдэгт байдаг. Энэхүү үнэт зүйлийг бүтээх, үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, ард түмний хэрэглээг түүгээр хангахад нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардагддаг билээ.
Гэтэл Монголчууд бид мөнгөн тэмдэгтээ нугалж базах, бохирдуулах, хиртүүлэх, зурах, бичих, сийлэх нь энүүхэнд болжээ. Тиймээс Голомт банкны хамт олон Монголбанкнаас санаачилсан Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний аянд нэгдэж, тусгаар улсын бэлгэдэл болсон мөнгөн тэмдэгтдээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой хэрэглэхийг харилцагч та бүхэндээ уриалж байна.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
| https://ikon.mn/n/10uy |
10uz | Дональд Трамп гар утасны дугаараа тарааж, дипломат ёсыг зөрчжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/31/2017 11:35:00 |
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн гар утасны дугаарыг гадаад улс орны төрийн тэргүүнүүдэд өгч, өөр рүүгээ шууд залгахыг урьсан нь дипломат ёсыг зөрчиж, нэгдсэн улсын төрийн тэргүүний аюулгүй байдлыг эрсдэлд оруулах үйлдэл болжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр Трамп Мексик, Канадын удирдагч нарт гар утасны дугаараа өгсөн байна. Тэднээс зөвхөн Канадын ерөнхий сайд Жастин Трюдо боломжийг ашиглан Трамптай утсаар ярьжээ.
Трамп бас Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг сонгуульд ялсных нь дараа утсаар ярихдаа гар утасны дугаараа өгсөн байна. Дипломат ёсонд улс орны тэргүүнүүд зөвхөн албаны шугамаар ярилцах ёстой бөгөөд гар утсаар ярилцах нь мэдээллийн нууцлалд хортойгоос гадна тухайн удирдагч албан ёсны харилцаа холбоонд итгэхгүй байгааг харуулж байгаа юм.
Америкийн ерөнхийлөгч Цагаан ордны уулзалтын өрөө, зууван танхим буюу ажлын өрөө, ерөнхийлөгчийн автомашин дотор байрлах нууцлалтай шугамаар л зөвхөн ярих ёстой ажээ.
Хэдийгээр гар утсыг төрөөс олгосон байлаа ч яриаг нь чагнах боломж нээлттэй гэнэ. Албан ёсны шугамаар ярихад хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлдэж, ярианы үеэр давхар тэмдэглэл хөтлөх ажилтнууд салаа үзүүр дээр суудаг байна.
Ингэж бичсэн тэмдэглэлийг архивлаж хадгалдаг.
Ийнхүү тангараг өргөсөн цагаасаа хойш дипломат ёсыг янз бүрээр зөрчиж байгаа Дональд Трампыг тойрсон бас нэг асуудал нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Japan Times
| https://ikon.mn/n/10uz |
10v | Ерөнхий сайд Оксфорд бизнес группийн 2014 оны тайланд ярилцлага өглөө | ikon.mn | 11/06/2013 09:22:00 |
Оксфорд бизнес группийн Монгол дахь төслийн захирал Яна Станкова, менежер Пабло Эстевец нартай уулзаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн 2014 оны дугаарт Ерөнхий сайд ярилцлага өглөө.
Тус групп нь 1994 оноос дэлхийн улс орнуудын макро эдийн засагт судалгаа хийж, тайланг 30 гаруй орны 18 хэлээр хэвлүүлдэг бөгөөд манайд хоёр жилийн өмнөөс энэхүү тайлан хэвлэгдэж эхэлсэн юм.
Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн тэргүүлэх чиглэл өөр ямар салбарт чиглэгдэж, хэрхэн өргөжүүлэх гэж байгаа болон Чингис бондын хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт өрнүүлж байгаа талаар тодруулж байлаа.
Бизнес эрхлэх болон гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дэмжиж байгаа талаар тэд асуулаа. Өнгөрсөн сард БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар тодруулж дэлгэрэнгүй хариулт авлаа.
Энэхүү тайлан ирэх оны нэгдүгээр улиралд хэвлэгдэн гарах ажээ. | https://ikon.mn/n/10v |
10v0 | “Өргөө” амаржих газарт Австралиас ирэх тоног төхөөрөмжийн ТЭЭВРИЙН ЗАРДЛЫГ НИТХ-ын төлөөлөгчид өгнө | ikon.mn | 05/31/2017 12:09:00 |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар нийслэлийн архивт байгаа 9.2 тонн саналын хуудсыг устгах Ажлын хэсгийг байгуулах тухай, “Өргөө” амаржих газарт буцалтгүй тусламжаар ирж буй тоног төхөөрөмжийн тээврийн зардлын асуудалд дэмжлэг үзүүлэх тухай, “Нийслэлийн боловсрол 2020” дэд хөтөлбөр батлах тухай болон бусад асуудпыг хэлэлцсэн юм.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн саналын хуудсыг устгах тухай асуудлыг өргөн барьж, устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай саналыг оруулсан юм. Улмаар НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн Архивын газарт байгаа 9.2 тонн саналын хуудсыг устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, баталлаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Өргөө” амаржих газарт Австрали улсаас буцалтгүй тусламж тоног төхөөрөмж өгч байгаа бөгөөд түүнийг Улаанбаатар хот руу тээвэрлэх зардлыг шийдвэрлэж өгөх тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр танилцууллаа.
Тодруулбал, 2016 оны зургаадугаар сард “Өргөө” амаржих газарт Австралийн Мельбурн хотын эмнэлгээс буцалтгүй тусламжаар нярайн шарлагын аппарат, нярайн дулаацуулах ширээ, дурангын иж бүрдэл аппарат, тоног төхөөрөмж, хэт авиан аппарат, умайн хүзүүг дурандах кольпоскопиболон бусад 500-аад сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон байна. Энэхүү төхөөрөмжийг Улаанбаатар хотод авчрах замын зардлын асуудал хүндрэлтэй байгаа учраас НИТХ-ын Тэргүүлэгчдэд хандсан байна. Ийнхүү танилцуулгын дараа энэхүү хандиваар орж ирж буй шинэ тоног төхөөрөмжийн зардлын асуудлыг НИТХ-аас гаргахаар шийдвэрлэлээ.
НИТХ-ын 45 төлөөлөгч өөрсдийн зардлаас буцалтгүй тусламжаар авчрах тоног төхөөрөмжийн замын зардалд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10v0 |
10v1 | 15 байршилд газар эзэмших эрхийн ДУУДЛАГА ХУДАЛДАА зарлалаа | ikon.mn | 05/31/2017 12:54:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна.
Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.
Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 06 дүгээр сарын 20-ний өдрийн 8:30 минутаас эхлэн-2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар авна уу. Лавлах утас: 315712, 96008990
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Хүсэлт маягтаар гаргана.
Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
Улсын тэмдэгтийн хураамж 12,500 төгрөг;
Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАГДАХ ГАЗРЫН ЗУРАГ:
ХҮСНЭГТЭЭР:
д/д
Газрын байршил
Зориулалт
Хэмжээ
/га/
Дуудлага худалдааны анхны үнэ
/төг/
1
Баянгол дүүргийн 20-р хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд
Үйлчилгээ
0.047
93860000
2
Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд
Амины сууцны хороолол
3.46
307182687
3
Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд
Амралт, аялал жуулчлал
3.32
146880000
4
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Үйлчилгээтэй орон сууцны хороолол
5.25
470606848
5
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Орон сууц
1.6
153189787
6
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Амины сууцны хотхон
2.23
199004901
7
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Орон сууц
0.7
69428944
8
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу
Худалдаа, үйлчилгээ
0.8
352800000
9
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Орон сууц
0.39
38781165
10
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд
Орон сууц
5.0
440800000
11
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд
Орон сууц
4.0
352800000
12
Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд
Орон сууц
4.0
352800000
13
Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8
Зочид буудал, худалдаа үйлчилгээ
1.1
492300000
14
Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд
Аж ахуйн
8.03
354286320
15
Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд
Аж ахуйн
3.02
133493000
Нийт
42.947
3958213652
| https://ikon.mn/n/10v1 |
10v2 | Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулаарай | ikon.mn | 05/31/2017 13:31:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Урин дулааны улиралд хүүхдүүд унадаг дугуй, ролик, скүтерээр замын хөдөлгөөнд оролцохоос гадна хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслээр зорчихдоо авто машины цонхоор толгой гараа гаргах, зогсож явах зэрэг томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалан амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.
Ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэх, эрсдэл бүхий зам талбайд хараа хяналтгүй тоглуулахгүй байх, хүүхдийн өөрсдийнх нь буруу дадал, зуршил нь хүүхдэд ямар хор уршиг аюул эрсдлийг дагуулдаг тухай мэдээллийг өгч чадснаар та өөрийн хамгийн хайртай үр хүүхдээ гарч болзошгүй осол гэмтэл, эрсдлээс хамгаалж чадах болно.
Улсын хэмжээнд 2017 оны эхний 4 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 18 хүүхдийн амь нас хохирч 46 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүүхэд 50.0%-иар өсч гэмтсэн хүүхэд 16.4 хувиар буурсан.
Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүүхдийн 16 буюу 88.9 хувь нь эцэг эх асран хамгаалагч нарынхаа хараа хяналтанд хамт явж байхдаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ орон нутгийн замд, гэмтсэн хүүхдийн 50.0 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 9.7 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС | https://ikon.mn/n/10v2 |
10v5 | Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчиллээ | ikon.mn | 05/31/2017 14:06:00 |
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар Оросын холбооны Улсын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцев Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцевыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Дотоод хэргийн сайд А.В.Колокольцевтай уулзах үеэрээ хоёр орны Дотоод хэргийн яам хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж, үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэв.
Өнгөрсөн жил байгуулсан хамтын ажиллагааны протокол, богино болон урт хугацааны сургалтад хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчид хамрагдаж, харьяа агентлаг байгууллагууд харилцан туршлага солилцож, байгаад талархаж буйгаа дурдлаа.
Монгол Улс хар тамхины хууль бус худалдаа, хэрэглээтэй тэмцэх зорилгоор Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар гуравдугаар сард баталсан.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох газартай нягт хамтран ажиллаж, сургалт явуулах, сургагч багш нарыг урьж ажиллуулах саналтай байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийллээ.
Энэхүү уулзалтын дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 16 жилийн дараа шинэчлэн байгуулж, гарын үсэг зурав.
Дараа нь ОХУ-ын Дотоод хэргийн сайд А.В.Колокольцев УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарт өнөөдөр бараалхав.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв, Хууль сахиулах их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.
ОХУ-ын Дотоод хэргийн сайд 2002 оноос хойш 15 жилийн дараа манай оронд айлчилж буйгаараа онцлогтой юм.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/10v5 |
10v6 | 100MB ШЭЙРЛЭЭД 100MB-ТЭЙ БОЛНО | СУРТАЛЧИЛГАА | 05/31/2017 14:48:00 | СКАЙтел компани урьдчилсан төлбөрт ӨНГӨЛӨГ үйлчилгээний залуустаа зориулан дата хуваалцах /шэйрлэх/ Shake & Share үйлчилгээг нэвтрүүллээ. Залуус та бүхэн Shake & Share-д нэгдэж, дараах давуу талуудыг эдлээрэй.
100MB ШЭЙРЛЭЭД 100MB-ТЭЙ БОЛНО
Танд сар бүр өөртөө ашиглах 100MB, 6 найздаа хуваалцах 600MB дата эрх идэвхэжнэ. Харин та Shake хийж 6 найздаа тус бүр 100MB дата хуваалцсанаар таны дансанд буцаад 6х100MB=600MB дата нэмэгдэх болно. Мөн та өөрөө Shake & Share-д нэгдсэн хэдэн ч дугаараас 100MB дата авч болох тул олон найзтай байх тусмаа хэчнээн ч дата цуглуулах боломжтой. Жишээ нь: Таны дугаарт 10 найз чинь Shake хийвэл та 1GB, 20 найз чинь Shake хийвэл 2GB дататай болно гэсэн үг.
Shake & Share яаж хийх вэ?
Андройд хувилбар татаж авах
iOS хувилбар татаж авах
Эсвэл дараах түлхүүр үгсийг 123 тусгай дугаарт илгээн Shake & Share нэмэлт үйлчилгээг ашиглах боломжтой.
ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ 1,000,000 НЭГЖ
Хорвоод мэндэлсэн хосгүй баяраа ойр дотныхонтойгоо хуваалцахад тань зориулж сүлжээндээ хүссэнээрээ ярьж, мессеж бичих мөн задгай датанд ашиглах 1,000,000 нэгжийг танд бэлэглэнэ.
ХОСЫН ЯРИА 1 МИН=1 ₮
Shake & Share үйлчилгээний хэрэглэгч дотны 1 дугаараа хосоор бүртгэж, хоорондоо ердөө 1 мин=1₮ -өөр ханатлаа ярих боломжтой.
Shake & Share үйлчилгээнд нэгдсэнээр тогтмол эдлэх дээрх давуу талуудаас гадна таны үйлчилгээний хоног он дуустал буюу 2017-12-31 хүртэл сунгагдаж, Hi-Fi music үйлчилгээг 3 сар ашиглах эрх идэвхжихийн зэрэгцээ ӨНГӨЛӨГ үйлчилгээний үндсэн давуу тал болох хэмнэлттэй тариф, цэнэглэгч картын бонусаа хэвээр ашиглах боломжтой.
САНАМЖ:
Одоогийн ӨНГӨЛӨГ үйлчилгээний 14-22 насны хэрэглэгч үйлчилгээний салбарт цахим үнэмлэх, төрсний гэрчилгээтэй ирж бүртгүүлээд Shake & Share нэмэлт үйлчилгээнд нэгдэх боломжтой бөгөөд 23 нас хүрсэн тохиолдолд ӨНГӨЛӨГ яриа/дата үйлчилгээнд шилжинэ. Харин бусад үйлчилгээний хэрэглэгч ӨНГӨЛӨГ үйлчилгээнд шилжээд ашиглах боломжтой.
Shake & Share хийх хэрэглэгч хоёулаа ӨНГӨЛӨГ Shake & Share-ийн хэрэглэгч байна.
Сар бүр танд өөртөө ашиглах 100MB дата, 3 найздаа хуваалцах 300MB дата эрх идэвхжих ба тухайн сардаа ашиглана.
1,000,000 бэлгийн нэгж таны төрсөн өдрийн 00:00-23:59 дуустал хүчинтэй.
| https://ikon.mn/n/10v6 |
10v7 | ФОТО: "Монцемент" үйлдвэр ДЭЛХИЙД үнэлэгдлээ | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 06/05/2017 09:37:00 |
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас Монголын үндэсний үйлдвэрлэгч Монцемент Билдинг Материалс ХХК-ийн “Монцемент” төсөлд Environmental & Social Best Practice Award буюу Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл, Тогтвортой хөгжлийг хангагч шагналыг тавдугаар сарын 31-нд гардууллаа.
Дэлхийн 65 улсын хамтын эзэмшил бүхий олон улсын санхүүгийн байгууллага болох ЕСБХБ нь Монполимет групптэй хамтарч Дорноговь аймгийн Өргөн суманд жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” үйлдвэрийг 2015 онд бүтээн босгосон билээ.
ЕСБХБ-наас жил бүр “Тогтвортой хөгжлийг хангагч” шагналыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүх төслүүдээс шалгаруулж нэг төсөлд олгодог. Тус шагналыг энэ жил “Монцемент” төсөл авч чадсан нь дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргасан үйл явдал боллоо.
"Энэ жил 38 төсөл өрсөлдсөн"
ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко уг үйл ажиллагааны талаар “ЕСБХБ, “Монполимет” групптэй хамтран “Монцемент” төслийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.
Манай банкнаас санхүүжүүлж буй олон төсөл дотроос “Монцемент” төсөл байгаль орчинд ээлтэйгээс гадна Монгол Улсын эдийн засгийг солонгоруулж, уул уурхайн салбараас үйлдвэржилтийн салбарт хэрэгжүүлж буй төсөл гэдгээрээ чухал ач холбогдолтой.
"Монцемент" үйлдвэр нь Монголын анхны ЭКО, усны хэрэглээгээ 90 хувиар, цахилгааны хэрэглээгээ 30 хувиар бууруулж чадсан үйлдвэр юм. Дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл гэвэл уг үйлдвэр нь хамгийн сүүлийн үеийн байгууламж болох хаягдал дулааныг дахин ашиглах үйлдвэрийг цогцолбортоо оруулснаараа онцлогтой.
Бид жил бүр дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжиж буй төслүүдээсээ шилдгийг шалгаруулдаг. Энэ жил 38 төсөл өрсөлдөж Монгол Улсын “Монцемент” төсөл “Тогтвортой хөгжлийг хангагч” шагналыг авлаа. Та бүхэнд баяр хүргэе” гэв.
"1,000 гаруй хүнд ажлын байр бий болголоо"
“Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Монгол Улсаас анх удаа энэ шагналыг “Монцемент” үйлдвэр авч байна.
Бид яагаад шалгарсан бэ гэхээр дэлхийд цөөхөн байдаг WHR систем буюу хаягдал халуун хийг ашиглаж үйлдвэрийн эрчим хүчийг бий болгодог, улсаас эрчим хүчний хараат бус цөөн үйлдвэрүүдийн нэг юм.
“Монцемент” үйлдвэр усыг дахин ашиглаж, говийн цөлжсөн бүсэд ногоон байгууламж бий болгож, 1,000 гаруй хүнд ажлын байр бий болгосон.
Манай брэнд Монгол Улсад бүрэн танигдлаа.
Цемент гэдэг тухайн улсын дэд бүтцийн гол бүтээгдэхүүн байдаг. “Монцемент” чанар, түүхий эд, орц найрлагаараа европ стандартыг хангасан бөгөөд байгаль орчинд ээлтэй технологиор үйдвэрлэгддэгээрээ онцлогтой” гэв.
"Монцемент компани орон нутгийн удирдлагуудтай уялдаа холбоо сайтай ажилладаг"
Өргөн сумын Засаг дарга Ж. Сүхбаатар “Манай Дорноговь аймгийн Өргөн суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монцемент” үйлдвэр “Тогтвортой хөгжлийг хангагч” гэдэг энэ нэр хүндтэй шагналыг авч байгаад нутгийнхаа иргэдийн өмнөөс баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.
Тус компани орон нутгийн удирдлагуудтай уялдаа холбоо сайтай ажилладаг. Үүний нэг илрэл нь Дорноговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээгээ байгуулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тийм ч учраас миний бие өнөөдрийн энэ шагнал гардуулах ажиллагаанд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж байгаа юм.
“Монцемент” үйлдвэр бүтээгдэхүүнээрээ орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулдаг. Одоогоор Өргөн сум, Дорноговь аймгийн харьяатай 150 гаруй иргэн тус үйлдвэрт ажиллаж байна. Мөн Өргөн сумын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг солих, сайжруулах ажилд “Монцемент” үйлдвэр хувь нэмрээ оруулж байгаа” гэв.
"Гадаадын томоохон хөрөнгө оруулалтуудыг сайн засаглалтай компаниуд л татдаг"
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Манай эдийн засгийг хөдөлгөгч хүч нь Аж Ахуйн Нэгжүүд. ААН-үүдийн хувьд тогтвортой байх, ажлын байраа хадгалж үлдэх том сорилттой сүүлийн жилүүдэд тулгарлаа.
Энэ хүндрэлийг давж гараад, засаглалаа хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг татаж, оруулсан хөрөнгө оруулалтаа ажил болгож чадаж байгаа компаниудын нэг нь “Монцемент Билдинг Материалс” компани юм.
Гадаадын томоохон хөрөнгө оруулалтуудыг сайн засаглалтай компаниуд л татдаг юм байна” гэв.
Гэрэл зургууд
Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn
| https://ikon.mn/n/10v7 |
10v8 | МУЗ-ийн “Улаан гэр” галерей дахин нээгдэж байна | ikon.mn | 05/31/2017 14:36:00 | Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг болно.
Энэ жил МУЗ-ийн “Хариуцлагатай, Бүтээлч, Олон талт хамтын ажиллагааны 15 жил”-ийн ой тохиож буй бөгөөд Монголиан Пропертис ХХК-ний дэмжлэгтэйгээр МУЗ-ийн “Улаан гэр” галерей дахин нээгдэж байна.
МУЗ-ийн “Улаан Гэр” галерей нь 2003 оноос гадаад дотоодын уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, ХААН Банкны байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Тус галерей нь уран бүтээлчдийг дэмжин үзэсгэлэн гаргахаас гадна Монголын дүрслэх урлагийн чанартай бүтээлийг худалдан борлуулах, шинэлэг сонирхолтой сургалт, арга хэмжээ, хүлээн авалтыг зохион байгуулдаг.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Улаан гэр” нь нүүдлийн галерей хэлбэрээр залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж, “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөрийг шинээр санаачлан уран бүтээлчдийг дэмжин, үйл ажиллагаагаа тогтвортойгоор үргэлжлүүлэн ирлээ.
Энэ удаа “Улаан гэр” галерей нь 2017 оны 5-р сарын 26-нд Олимпик Резиденст байрлах шинэ байранд нүүн очиж, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжин ажиллах болсныг дуулгахад таатай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаяг болон 88708969, 319015 утсаар холбогдон авна уу.
| https://ikon.mn/n/10v8 |
10v9 | ФОТО: Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцны шавыг тавилаа | А.Үлэмж, iKon.mn | 05/31/2017 14:39:00 |
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавих ёслол хийлээ.
Энэхүү гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү " Өнөөдөр Хотын захирагчийн өгсөн албан даалгаварын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг цэгцлэх ажил болон энэхүү шинэ гүүрний төслийг албан ёсоор эхлүүлж байна. Улаанбаатар хотод нийт 16 төлбөртэй зогсоол албан ёсны зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Харин 48 авто зогсоол зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудлуудыг цэгцлэх болно.
Гүүрийг 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй ажил юм" гэв.
Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх аж
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр,
Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,
Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамжруу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай,
Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай,
Төмөр зам дээгүүр явган хүний гүүр
Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн байна.
Харин төсөл нь дараах хэсгүүдээс бүрдэх юм байна
Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
Гүүрийн 2 талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжыг өргөтгөж шинэчлэх барих.
Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах 2 эгнээ, 7.5 м өргөн 637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух 1 эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах 1 эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар тус тус төлөвлөжээ. Гүүрийг 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
ФОТО
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10v9 |
10va | ХХБанкны санхүүжүүлсэн “Хүүхэд амь” төслийн II шат амжилттай хэрэгжлээ | СУРТАЛЧИЛГАА | 05/31/2017 15:06:00 |
Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол бол өнөөгийн нийгмийн хамгийн чухал сэдвүүдийн нэг. Тиймээс ч ХХБанк хүүхдүүдэд чиглэсэн аливаа арга хэмжээг нээлттэй дэмжин ажилладаг билээ.
Нийгмийн хөгжлийн төлөө JCI Mongolia байгууллагаас зохион байгуулж буй НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17” зорилгод чиглэсэн нярайн эндэгдлийг бууруулах зорилготой “Save Life” төслийг ХХБанк дэмжин, хамтран ажиллалаа. 2016 оны байдлаар энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нярайн эндэгдэл түүхэндээ анх удаа 19.1%-иас 5.6% хүртэл буурсан байна.
Нярайн мэс заслыг зөвхөн нярайд зориулсан өрөөнд, зориулалтын тоног төхөөрөмжөөр хийсэнээр хагалгааны үед болон хагалгааны дараа гарах аливаа эрсдэлийг бууруулдаг бөгөөд өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү тасаг нь Монголын хамгийн анхны олон улсын стандартад нийцсэн 0.5-3.5 кг жинтэй, 28 хүртэлх хоногтой нярайн мэс заслын орчинг бүрдүүлсэн тасаг юм. Ирэх жилүүдэд энэхүү төсөл нь үргэлжилж, Монгол хүүхэд бүр эрүүл төрж, ээлтэй, зөв орчинд өсч бойжих боломжийг бий болгох зорилготой олон ажлуудыг хийх юм.
Мөн “Save Life” төсөлд хамтран нэгдэж, хойч үедээ үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх байгууллагууд болон хувь хүмүүстээ ХХБанк талархал илэрхийлж байна.
ХХБанк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсролд чиглэсэн олон төсөл, арга хэмжээг цаашид ч зохион байгуулж, дэмжиж ажилласаар байх болно.
Хөгжил, дэвшилд хамтдаа
| https://ikon.mn/n/10va |
10vb | ФОТО: Хакухо М.Даваажаргалын гарын бэлэг | А.Төгөлдөр, iKon.mn | 05/31/2017 15:30:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол “Хөхөө Намжил” хүүхдийн сонгодог урлагийн бүтээлийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан асрамжийн төвд амьдарч буй 200 хүүхдэд өнөөдөр үзүүллээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалийг урлаг соёлоор дамжуулан хүргэх зорилгоор Хөхөө Намжилийн домгоос сэдэвлэсэн эл дуурийг үзүүлж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театраар зочлуулжээ.
Энэ үеэр Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нийт гишүүд хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Мөн саяхан эх орондоо ирээд байгаа Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал урилгаар оролцож багачуудад бэлэг өгч баярлууллаа.
Монгол Улсын хэмжээнд нийт 23 байгууллагын 33 асрамж халамжийн төвд 1,012 хүүхэд өсч хүмүүжиж байгаа аж.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10vb |
10vc | Чой Сүүн Силийн охин Өмнөд Солонгост хүргэгдэж ирлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/31/2017 15:20:00 |
Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүүн Силийн охин өнөөдөр үдээс хойш Сөүл хотод хүргэгдэж иржээ.
Түүнийг таван сар орчим хорьсны эцэст Данийн эрх баригчид Өмнөд Солонгост шилжүүлж өгөхөөр болсон юм. 21 настай Чун Юү Ра энэ оны нэгдүгээр сараас хойш Данийн Аалборг хотын саатуулах төвд хоригдож байв. Өмнөд Солонгосын тал түүнийг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан ч Чун Юү Ра өөрийгөө буруугүй гэж үзэн Данийн шүүхэд давж заалдсаар байсан юм. Гэвч Данийн эрх баригчид өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг шилжүүлж өгөх шийдвэр гаргасан байна.
Сөүлийн прокурор түүнийг Эвха Эмэгтэйчүүдийн Их сургуулиас диплом авахдаа ерөнхийлөгчийн нэр нөлөөг ашигласан, Германд морин спортоор хичээллэж, амьдрах зардлаа Самсунг компаниас авлига хэлбэрээр гаргуулсан гэж буруутган шалгах юм.
Одоо түүний ээж болон экс ерөнхийлөгчийг авлигын хэргээр саатуулан шалгаж байгаа.
Эх сурвалж: Korea Times | https://ikon.mn/n/10vc |
10vd | QUIZ: Та хэр аз жаргалтай байна вэ? | Р.Түвшин, iKon.mn | 06/07/2017 09:52:00 | Та өнөөдөр хэр аз жаргалтай байгааг шалгая!
0/9
1
2
3
4
5
6
7
8
9
‹
›
Сайн уу? Өнөөдөр таныг хэр жаргалтай байгааг шалгая
Сайн уу?
За за
Та амьдралдаа сэтгэл хангалуун жаргалтай байна уу?
Тийм ээ, ер нь бол дажгүй шүү
Тийм, гэхдээ өөрчлөх хэд хэдэн зүйлс байна
Тиймээ, Би амьдралдаа хайртай
Тийм ч их жаргалтай биш бас тийм ч гунигтай биш
Үгүй, маш их өөрчлөх зүйлс байна
Үгүй, Миний амьдралын бараг л бүх зүйл буруу байна
Үгүй, Миний амьдрал аймшигтай байна
Нэгээс 10 хүртэл үнэлбэл та хэр аз жаргалтай байна вэ?
1
2
4
5
6
8
10
Энэ сар та хэдэн удаа уйлсан вэ?
Уйлаагүй
Магадгүй нэг хоёр удаа
3-5 удаа
5-10 удаа
10-15 удаа
Би маш их уйлсан
Орой бүр
Та өнөөдөр инээсэн үү? Хуурамч биш жинхэнэ инээмсэглэл шүү!
Би байнга инээдэг
Тйимээ, хэдэн удаа инээсэн
Магадгүй ганц хоёр л удаа
Тиймээ, маш олон удаа
Би үргэлж инээж байдаг
Би дахин инээж чадахгүй :(
Нэг удаа л гэж бодож байна
Та байнга инээдэг үү?
Тиймээ, байнга
Заримдаа
Тиймээ, ихэнх тохиолдолд
Зөвхөн шаардлагатай үедээ
Нээх их биш
Би инээдэггүй
Би байнга л уйлж суудаг
Та өөртөө хайртай юу?
Мэдээж
Тиймээ, би өөртөө хайртай
Тийм байх
Би сайн мэдэхгүй байна
Ммм...
Үгүй
Ерөөсөө ч хайргүй
Та хүмүүстэй цуг байхдаа инээдэг үү?
Миний хийдэг зүйл бол ердөө л инээх
Тиймээ, ихэнх тохиолдолд
Хэрэв инээдтэй санагдвал инээдэг
Тиймээ, заримдаа
Би хэзээ инээхээ мэддэггүй
Үгүй
Би намайг инээлгэхээр хүмүүстэй цуг байдаггүй
Та өөрийгөө хөгжилтэй хүн гэж боддог уу?
Мэдээж, тийм ээ
Тийм, дажгүй ээ
Хөгжилтэй л байх
Заримдаа
Ммм
Хөгжилтэй байна гэж яадаг юм?
Урд нь энэ талаар сонсож байгаагүй юм байна
Түр хүлээнэ үү...
| https://ikon.mn/n/10vd |
10ve | Монголбанкны буруутай үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийг мушгиж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг гүтгэжээ | ikon.mn | 05/31/2017 15:58:00 |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлтэд үндэслэн хариуцлага тооцох УИХ-ын тогтоолын төсөл гаргахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжээд байгаа билээ.
Уг шалгалтын дүгнэлтийн зарим хэсгийг олон нийтэд ил болгож эхэлсэн даруйд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой сөрөг мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, уг дүгнэлтийг УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавын удирдаж байсан компаниудын авсан их хэмжээний хөнгөлөлттэй зээл, өрийг хассан тухай нэр бүхий сайтууд мэдээлж эхэлсэн. Тэр ч байтугай энэ талаар өөрөөс нь тодруулга авах гэтэл өгсөнгүй гэх утга бүхий мэдээлэл ч гарсан.
Үүнд, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Энэ асуудал бол өмнөх Монголбанкны буруутай үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийг мушгиж тайлбарлан гүтгэж байна. Эдийн засгийн байнгын хорооны Монголбанкинд ажилласан энэ удаагийн ажлын хэсгийн үр дүнтэй энэ асуудал огт холбогдолгүй. Дүгнэлтэд нь ч байхгүй.
Монголбанк 15 жилийн өмнө уул уурхайн компаниудтай алтны арилжаа хэлцэл хийж байсан үеийн маргаантай асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны зүгээс зарим компаниудыг шүүхэд өгч, энэ асуудал нь 10 гаруй жил маргаантай яваад компаниудын зөв болж гарч ирсэн. Яагаад гэвэл, Монголбанкны үйл ажиллагааны буруугаас болж гарсан зарим нэг торгуулийг тухайн үедээ хамтарч ажиллаж байсан, олон улсын зах зээл дээр алтыг нь барьцаалаад арилжаа хийж байсан тэр компаниуд дээр хувааж тавьснаас үүдэлтэй маргаан байдаг. Яагаад 15 жилийн турш маргалдсан бэ гэхээр сөрөг маргаан гаргах эрх нь аж ахуйн нэгжүүдэд байхгүй. Авлага нэхэгч Монголбанкны зүгээс үүнийг шүүхэд өгөхгүй явсаар байгаад 10 гаруй жил болгосон асуудал юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголбанк хоёр компанийг шүүхэд өгөөд шүүх компаниудын талд шийдвэр гаргасан. Түүнээс биш Монголбанкнаас компаниуд хууль зөрчиж хөнгөлөлттэй зээл авсан зүйл байхгүй” гэлээ.
Тэгэхээр, Монголбанк хувийн компаниуд хоорондын олон жилийн өмнөх шүүхээр шийдвэрлэсэн маргааныг энэ удаагийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсгийн дүгнэлттэй яагаад холбох болов гэдэг асуудал гарна. Үүнд тэрбээр “Миний удирдаж байсан компаниуд дээрх Монголбанкны хөнгөлөлттэй гэх хөтөлбөрүүдээс зээл аваагүй гэдгийг хэлэх байна. 10 жилийн өмнөх маргаан яагаад үүнтэй холбогдож байна гэхээр Монголбанкны өглөг, авлага дээр копманиудын асуудал явж байдаг. Тэр компанид тэдэн төгрөг өгнө, авна гэж тэмдэглэсэн данс байгаа шүү дээ.
2002 онд Монголбанктай байгуулсан Арилжааны ерөнхий гэрээний үндсэн дээр компаниуд олборлосон алтаа Монголбанкаар дамжуулан захиалга өгч олон улсын үнэт металлын зах дээр арилжих, нөгөө талаас Монголбанк арилжааны захиалгыг хийж гүйцэтгэх нөхцөлөөр хамтран ажиллаж байсан.
Монголбанк 2007 оны 4-р сард гэнэт нэг талын санаачилгаар гэрээг зөрчиж арилжааг зогсоосон. Энэ нь гэрээний үүргээ зөрчсөн Монголбанкны буруу байсан. Хэрэв гэрээний хугацаанд захиалгын дагуу арилжаа үргэлжлэн хийгдсэн бол алдагдал үүсэхгүй, гэрээний талуудын хооронд төлбөр тооцооны маргаан гарахгүй байх бүрэн боломж байсан. Энэ асуудлаар маргаантай бусад олон компаниуд ч мөн Монголбанк нэг талын санаачилгаар, гэрээний үүргээ зөрчин арилжааг гэнэт зогсоосноос арилжааны алдагдал үүссэн учраас алдагдлыг дангаар хариуцахгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэсэн нэгдмэл байр суурьтай байсаар ирсэн.
Алтны компаниуд шүүхэд хандах боломжгүй, шаардах эрх хуулиар зөвхөн Монголбанкинд байсан учраас бид удаа дараа шүүхэд хандах, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, асуудлаа үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч Монголбанк хуулийн хугацаанд шүүхэд хандаагүй.
Шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр буцаасан гэсэн буруу ташаа мэдээлэл гараад байгаа нь ташаа мэдээлэл. Шүүхээс асуудлыг шийдвэрлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Монголбанк эрсдлийн сангаас хаасан.
Энэ талаар л яригдсан байх” гэдгийг онцоллоо.
Тэрээр үе үе өөрийнх нь удирдаж байсан компаниудтай холбоотой худал мэдээлэл тарааж байгаа нь зориуд улстөржүүлж байгаа явдал гэсэн юм.
Б.Ням | https://ikon.mn/n/10ve |
10vf | Андроидыг зохион бүтээгч шинэ гар утас танилцууллаа | Р.Түвшин, iKon.mn | 05/31/2017 16:07:00 |
Google-ийн мобайл үйлдлийн систем Андроидыг зохион бүтээгч Энди Рубин шинэ гар утас зах зээлд гаргахаар Essential нэртэй компани байгуулан ажиллаж байгаа юм. Түүний бүтээсэн системийг сүүлд Google компани худалдан авч, өөрийн систем болгосон түүхтэй.
Тэгвэл Рубин өчигдөр компанийхаа анхны бүтээгдэхүүн болох Андроид системтэй шинэ гар утсаа танилцуулсан байна. Apple, Samsung-ийн гар утаснуудтай шууд өрсөлдөх зорилготой гэдэг нь тодорхой, үнэтэй ангиллын PH-1 ухаалаг гар утас тун сонирхолтой бүтээгдэхүүн болжээ. Нүүрэн хэсэг нь бүхэлдээ дэлгэцнээс бүрдэх уг утас нь ар талдаа соронзон холбогчтой ба түүнд янз бүрийн нэмэлт хэрэгслийг холбох боломжтой.
Жишээ нь утастай хамт ирэх 360 хэмийн камерыг уг соронзон хэсэгт тогтоох зориулалттай юм. Утас дангаараа $699 үнэтэй бол 360 хэмийн камертайгаа $749 болж байна. Үүнд 128GB хадгалах байгууламж, 4GB санах ой, Qualcomm Snapdragon 835 процессор багтаж байна.
Гялгар хар, бүрзгэр саарал, гялгар цагаан, гялгар ногоон өнгөний сонголтуудтай. Арын камер нь 13 мегапиксел бол нүүрний камер 8 мегапиксел чадалтай. Хоёул 4K видео бичих чадвартай гэнэ.
Эх биеийг титан болон керамик материалаар бүтээсэн тул маш бөх бат гэж танилцуулсан байна. Харамсалтай нь шинэ утас эхний ээлжинд зөвхөн АНУ-д гарч байгаа гэнэ.
Эх сурвалж: Techinsider
| https://ikon.mn/n/10vf |
10vg | Маргааш Цэрэндоржийн гудамжны замын хөдөлгөөнийг ТҮР ХААНА | Сүхбаатар дүүрэг | 05/31/2017 16:10:00 | Сүхбаатар дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Б.Цэрэндоржийн гудамжинд болох тул баруун, зүүн талын 1 чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийг 10.00-18.00 цагийн хооронд хааж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС | https://ikon.mn/n/10vg |
10vh | АХБ-наас Монголд 1.35 тэрбум ам.долларын ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгох шийдвэр гаргалаа | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/31/2017 16:15:00 |
Гэрэл зургийг MPA.mn
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдах болсонтой холбогдуулан хандивлагч байгууллагууд, түншлэгч орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авахаар болсон билээ.
Тэгвэл Азийн Хөгжлийн Банкны Захирлуудын Зөвлөл өнгөрсөн шөнө хуралдаж “Түншлэлийн стратеги”-ийг баталж, Монгол Улсад 2017-2020 оны хооронд нийт 1 тэрбум 350 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан байна.
Өнөөдөр энэ зээлийн эхний ээлжийн санхүүжилт болох хоёр бодлогын зээлийн 250 сая ам.долларын гэрээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши нар гарын үсэг зурлаа.
Эхний санхүүжилтийг
Нийгмийн халамж,
Банкны салбарын хямралаас сэргийлэхэд зарцуулна.
Харин дараагийн санхүүжилтүүдийг эдийн засаг, боловсрол, дэд бүтэц, байгаль орчны төслүүдийг дэмжихэд зарцуулах аж.
Гэрэл зургийг MPA.mn
Азийн Хөгжлийн Банкнаас ирэх дөрвөн жилд Монгол Улсад жил бүр 300 гаруй сая ам.доллар шилжүүлэх бөгөөд үүний тал хувь нь бодлогын зээл байх ажээ. Зээлийн нөхцлийн хувьд 1 орчим хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай байна. Эхний гурван жил хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэв.
Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн хөтөлбөр, тохиролцооны хүрээнд Азийн Хөгжлийн Банк өчигдөр Филиппины Манила хотод хуралдаж эхний санхүүжилтийг шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Монгол Улсыг Азийн Хөгжлийн Банканд төлөөлж буй Аюуми Кониши гуай шөнө нойргүй нисээд өнөөдөр бидэнтэй цуг гэрээ, хэлэлцээр хийж байна. Сайн мэдээ дуулгахаар шөнөжин нойргүй нисэж ирсэн танд талархал илэрхийлье.
Азийн Хөгжлийн Банкнаас нийт 1 тэрбум 350 сая гаруй ам.долларыг дөрвөн жилийн хугацаанд өгөхөөр болсон. Монгол Улсын хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгаж буй Азийн Хөгжлийн Банканд Засгийн газрын зүгээс талархсанаа илэрхийлж байна” гэв.
"Монгол Улс урт хугацааны түнш учраас энэ санхүүжилтийг олгох нь зөв"
Гэрэл зургийг MPA.mn
Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши “Өнөөдөр би 250 сая ам.долларын бүхий хоёр бодлогын хэлэлцээрт гарын үсэг зурсандаа баяртай байна. 1 тэрбум 350 сая ам.доллар гэдэг бол жинтэй дүн. Гэхдээ Монгол Улс урт хугацааны түнш учраас энэ санхүүжилтийг олгох нь зөв.
Түншлэлийн стратеги нь “Эдийн засгийн хүндрэлийн үед хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хадгалах нь” гэдэг нэртэй. Энэ нь бид хүндрэлтэй үед алга болохгүй гэдгийг илтгэж байна.
ОУВС-гийн хөтөлбөр гурван жилийн хугацаатай. Энэ гурван жил нь Монгол Улсын хувьд хамгийн адармаатай гурван жил байх болов уу. Тийм ч учраас бид Засгийн газартай болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Яг энэ хүндрэлтэй цаг үед халамж, үйлчилгээ авах ёстой хамгийн эмзэг хэсэг рүү санхүүжилтээ чиглүүлэхийг хүсэж байгаа юм” гэв.
Дараагийн зээл тусламж хэзээ, хаанаас орж ирэх вэ?
Гэрэл зургийг MPA.mn
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн хөтөлбөр нь 5.5 тэрбум ам.долларын багц санхүүжилттэй. Үүний 1 тэрбум 350 сая ам.долларыг Азийн Хөгжлийн Банк баталлаа. Мөн ОУВС-гаас улирал бүр шилжүүлэх 38.6 сая ам.долларын эхнийх нь Монголбанкны дансанд орсон байгаа.
Гурав дахь санхүүжилтийн асуудлаар Япон улсын Засгийн газартай хэлэлцээр хийгээд явж байна. 2017 оны 6-7 дугаар сард хэлэлцээр дуусах байх. Японоос нийт 850 сая ам.долларыг гурван үе шаттайгаар авна. 2017 онд 300 орчим сая ам.доллар болох байх.
Түүний дараа Дэлхийн банкны санхүүжилт яригдаж байгаа. Нийт 600 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд авна. Бид эхний 79 сая ам.долларыг авахаар ярьж байна” гэв.
| https://ikon.mn/n/10vh |