id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
10po | QUIZ: АФРИК тивийн ГАЗАРЗҮЙГ хэр сайн мэдэх вэ? | Р.Түвшин, iKon.mn | 05/26/2017 10:21:00 |
Африк тивийн газар зүйн талаар мэдлэгээ шалгаарай! | https://ikon.mn/n/10po |
10pp | Хүүхдийн эрхийн ноцтой 7 зөрчил | Б.Энхзаяа | 05/26/2017 10:08:00 | Биеэ хамгаалж, тэмцэж чаддаггүй болохоороо ээждээ, аавдаа эсвэл томчуудад зодуулж, хүчирхийлүүлж, бүр эцэст нь амиа алддаг нь хүүхдүүд. Зодож, хазаж, чимхэж, заазуурдах, хүчиндэж зовооно. Муу үйл үүгээр дуусахгүй. Бие махбод төдийгүй сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирох нь ихэссээр байна. Бүр эрх мэдэлтэй, баян чинээлэг хүмүүсийн зугаа цэнгэл болж унаач хүүхдүүд жилд хэдэн арваараа бэртэж гэмтэн, амиа ч алдаж байна.
Хүйтний улиралд уралдаан зохион байгуулахыг хориглосон шүүхийн шийдвэрийг Засгийн газар үл ойшоосноос болж хамгийн сүүлд нэг хүүхэд алтан амиа алдлаа. “Монгол Улсын ирээдүй” гэсэн хоосон лоозонгийн ард нуугдсан болсон хүүхдийн эрхийн ноцтой долоон зөрчлийг нэрлэж байна.
1.ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ АМЬ НАСАА АЛДАХ
Тавхан хоногийн өмнө эцгийнхээ гарт гурван хүүхэд амиа алдсан аймшигт хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарав. Дөрөвхөн настай охиноо төрсөн эцэг нь хойд эхтэй нь нийлж зодож хөнөөсөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд удаагүй байна. Хоёр жилийн өмнө Сэлэнгэ аймагт сэтгэцийн өвчтэй эмэгтэй хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж хөнөөсөн аймшигт хэрэг гарч байв. Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн тоо 0.1 нэгжээр өссөн. 40 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн судалгааг ЦЕГ-аас гаргажээ.
2.ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН
Хүйтний улиралд, хамгаалалтын хэрэгсэлгүйгээр хурдан морь унаснаас хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг байгааг ХЭҮК, хүүхдийн төлөөх байгууллагуудаас жил бүр анхааруулах болов. ГССҮТ-ийн мэдээллээр хурдын морины уралдааны үеэр мориноос унасны улмаас жил бүр хоёр хүүхэд амиа алддаг, жилд дунджаар 300-320 хүүхэд унаж бэртдэг. Түүнээс 180-220 хүүхэд хүнд хэлбэрийн бэртэл авч эмнэлэгт хүргэгддэг гэжээ.
3.ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ
Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол жил бүр өсөж байна. Замын цагдаагийн албаны судалгаагаар 2013 онд 37 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан бол 2014 онд 48 болж 29.7 хувиар өсжээ. Гэмтсэн хүүхдийн тоо 2013 онд 197 байсан бол жилийн дараа 233 болсон байна. Тэгвэл 2016 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 418 хүний амь нас хохирсноос 48 нь хүүхэд байв. Энэ оны эхний нэг сарын байдлаар гэхэд хүүхэд зам тээврийн осолд өртсөн 27 хэрэг бүртгэгдэж 34 хүүхэд, хүнд хөнгөн гэмтжээ.
4.ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛ-ХАЛУУН ТОГОО
ГССҮТ-өөс гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр 2016 онд түлэгдлээр нас барсан хүмүүсийн 76.5 хувь нь 0-5 насны хүүхэд байжээ. Түлэнхийн тасгийнхан жилд дунджаар 4000-4500 хүн яаралтай тусламж үзүүлдгийн 2500-3500 нь 0-5 насныхан байна. Хүүхдийн түлэгдэл, тэр дундаа халуун тогоотой хоол, цайнд бага насны хүүхэд түлэгдэх явдал хүүхдийн эрхийн хамгийн ноцтой зөрчлийн нэг болоод байна. Халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн ихэнхийн амь насыг аврах боломжгүй байгаа нь харамсалтай. Түлэгдлээр нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байжээ.
5.ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨР-УУЛ УУРХАЙ
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хүнд хэлбэр нь уул уурхайн салбарт өрнөх болсныг НҮБ-ын Хүүхдийн сангаас тогтоожээ. Үүнээс үүдэн “Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил орон нутагт бий болоод байна. Гэр бүлүүд уул уурхайн бүсэд шилжин ирж суурьшсан ч, уурхайд ажиллахаар хүүхдүүдээ урт хугацаагаар харгалзах хүнгүй гэртээ үлдээдэг байна. Тухайлбал, нэг удаа ээлжид ажиллахдаа хэдэн долоо хоногоор хүүхдүүдээ үлдээх, эсвэл 12 цагийн ээлжид гарч, хүүхдүүдээ өглөө 04:00 цагт үлдээгээд орой 20:00 цагт буцаж ирдэг. Үүнээс үүдэн хүүхдүүд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй болдог ажээ.
6.ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРЧ, БОЛОВСРОХ ЭРХ
Үүний хамгийн тод жишээ нь сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн сурагчдын асуудал юм. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд дохионы хэлээр хичээл сурах, авьяас чадвараа хөгжүүлэх боломжгүйгээр барахгүй багш, удирдлагуудын эрхшээлд байж янз бүрийн хүчирхийлэлд өртсөөр байгаа юм. Үүгээр зогсохгүй харааны бэрхшээлтэй 116 дугаар сургуулийн хүүхдүүдэд ч сурч, боловсрох эрх нь ноцтой зөрчигдсөөр байгаа юм. Түүнчлэн бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгааг мэргэжлийн олон байгууллага тогтоожээ.
7.ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ
Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүссэн химийн хорт бодисууд бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа судалгааг хамгийн сүүлд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас танилцуулав. Тус судалгаанд “0-5 насны хүүхдүүдийн цусанд агуулагдах хар тугалгын агууламжийг тогтоохоор нийслэлийн Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон шинжилгээнд хамрууллаа. Хүүхдийн цусанд огт байх ёсгүй хар тугалганы агууламж 22 мкг/дл гарсан. Хар тугалга нь таван мкг/дл-ээс их байвал хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдгийг олон улсын стандартаар тогтоосон.
Мөн хүүхдийн цусан дахь хар тугалганы агууламж 45 мкг/дл-ээс их байвал желатин эмчилгээ хийх ёстой гэсэн зөвлөмжтэй. Судалгаагаар орон сууцад амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 3.7 мкг/дл гарсан бол агаарын бохирдол ихтэй орчин буюу гэр хорооллын бүсээс сонгогдсон хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 10.8 мкг/дл буюу олон улсын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их хэмжээтэй гарсан” гэжээ.
| https://ikon.mn/n/10pp |
10pq | О.Мөнхсайхан: Тайванийн төрийн тогтолцоонд ургасан хоёр хавдрыг бид Үндсэн Хуульдаа халдааж болохгүй | ikon.mn | 05/26/2017 10:51:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардуулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ асуудлаар ард түмний санал асуулга зохион байгуулахгүй болж, харин ирэх 6 дугаар сарын 5-аас 8 дугаар сарын 1 хүртэл ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж байгаа аж.
"Үндэсний Шуудан" сонины сэтгүүлч С.Ононтуул МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай энэхүү төсөлд буй гол гол сэдвийн талаар өнгөрсөн долоо хоногт ярилцсаныг хүргэж байна. Энэхүү ярилцлага нь 2017.05.23-ны өдрийн Үндэсний шуудан сонинд “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийг Тайванийх шиг таван салаа мөчирт хуваарилах гэж байна” гарчигтайгаар нийтлэгдсэн байна.
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын Ажлын хэсэг боловсруулаад дуусчээ. Энэ төслийг та үзэв үү?
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгээс төслийг олон нийтэд ил болгоогүй, нээлттэй хэлэлцүүлэг хийгээгүй, Үндсэн хууль судлаачдаас санал аваагүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагаас 30 хоногт багтаан санал авах ёстой. Иймд, Ажлын хэсэг 2017 оны 5 сарын 10-нд эдгээр байгууллага руу төслөө явуулсан юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөл сайт дээрээ төслийг тавьсан байхыг л харлаа.
- Төслийн агуулга сайн эсвэл муу гэдгийг хойш тавиад эхлээд процедурын хувьд энэхүү төслийг хуулийн дагуу боловсруулсан уу гэдгээс ярилцлагаа эхэлье. Үндсэн хууль судлаач цөөхөн хүний хувьд таны байр суурийг сонсох нь чухал байна.
- УИХ энэ оны 2-р сарын 9-нд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталсан. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т Үндсэн хуулийн зарим заалттай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол зөвлөлдөх санал асуулга явуулна гэсэн шинэ зохицуулалт нэмсэн. “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоол гарч зөвлөлдөх санал асуулгыг 4 сарын 29, 30-ны өдөр явуулсан. 700 шахам иргэдийн тохиолдлын журмаар сонгож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой зургаан багц сэдвээр бичгээр танилцуулга өгч, бүлэгт хуваан хэлэлцүүлж, бүлэг тус бүрээс гарсан асуултад энэ чиглэлийн шинжээчдээр хариулт өгүүлж, улмаар энэ мэдээлэлд үндэслэн санал өгөх байдлаар зохион байгуулсан. Миний хувьд хоёр сэдэв дээр нь шинжээчээр оролцсон. Зөвлөлдөх зөвлөлөөс Анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг УИХ-ын даргад 5-р сарын 5-нд гардуулан өгсөн гэж мэдээлсэн.
Энэ зөвлөмж нээлттэй байх ёстой ч одоогоор эхээр нь олж хараагүй байна. Ингээд энэ зөвлөмжийг үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Энэ ажлын хэсгээс боловсруулсан төслийг сайтаас олоод анализ хийж сууна. Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, хүний эрх, ардчиллын баталгааг хамгаалж байдаг учраас энд оруулж байгаа аливаа нэмэлт, өөрчлөлтийн төсөл өөрөө Үндсэн хууль болон бусад хуульд заасан журмын дагуу хангалтай судалгаа, үндэслэлтэй хийгдэхийн зэрэгцээ иргэдэд нээлттэй, оролцоог хангасан, тухайн асуудлыг судалдаг судлаачдын дунд тал талаас нь сайн хэлэлцүүлсэн, саналыг авч тусгасан байх ёстой. Ажлын хэсэг төслөө УИХ-д өргөн барихаас өмнө ил болгож энэ бүх шаардлагыг хангасан байх учиртай ч одоогоор ийм арга хэмжээ хараахан аваагүй байна.
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад бүх процедур ил тод байх ёстой гэсэн хуулийн заалт байдаг билүү?
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1-д нэмэлт, өөрчлөлт оруулах бүх үе шат бодитой, ил тод байна, оролцоог хангана гээд заачихсан.
Төсөлтэй холбоотойгоор улс төрийн намуудын хэлэлцүүлэг хийсэн. Мэдээнээс харахад улс төрийн намууд процессын хувьд их шүүмжлэлтэй хандаж байсан. Бас нэг асуудал нь Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ хэлэлцэхийг нь дэмжчихлээ. 2016 онд УИХ энэ хуулийг баталсан бөгөөд энэ хуулийн 7.7-д Үндсэн хуулийн асуудлаарх ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах гэж байгаа бол санал авах өдрөөс 65-аас доошгүй өдрийн өмнө товлон зарлана гэж бий. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулах юм бол энэ хугацаа өнгөрсөн тул УИХ хуулиа өөрчилж 21 хоног болгож байна, тэгээд тэр төслөө хуульд зааснаар ажлын гурван өдөрт хэвлэнэ гэхээр иргэд төсөлтэй ердөө хорь хүрэхгүй хоногт танилцана. Маш богино хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр иргэдээс санал авах гэж байгаа нь санаа зовоож байна. Яагаад гэвэл энэ төсөл нь маш өргөн хүрээний асуудлуудыг хамарч байгаа. Ер нь, сонгууль эсхүл ард нийтийн санал асуулга явуулах өдрөөс нэг жилийн дотор уг харилцааг зохицуулсан хуулийг өөрчилдөггүй олон улсын сайн туршлага бий. Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчилж болохгүй гэдэг УИХ-ын тогтоол хүчинтэй байгаа ч сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэж 2016 оны сонгуулиас хоёр сар хүрэхгүйн өмнөхөн гаргасан Цэцийн алдаатай шийдвэрийн улмаас буруу практик тогтоод байна.
- Агуулга талаасаа хэр боловсруулсан төсөл гэж та харж байгаа вэ?
- Сайн зүйл ч байна, бас саар, бүр маш ноцтой алдаатай саналууд ч байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр иргэд маш сайн мэдээлэлтэй, аль аль талын үндэслэлийг маш сайн сонсож саналаа өгөхгүй бол хортой үр дагавартай.
- Долоон багц сэдвийн хүрээнд оруулах өөрчлөлт билүү?
- Тийм, маш өргөн хүрээтэй төсөл боловсруулжээ. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж гурван салаа мөчирт хуваадаг. Энэ өөрчлөлтийн төслөөр энэ гурвыг бүгдийг нь хамарсан, дээрээс нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудлыг хөндсөн байгаа. Ийм том нэмэлт, өөрчлөлтийг тус бүрт нь хэлэлцэх, судлах, хүмүүст ойлгуулахад 21 хоног маш богино хугацаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай давхцуулж энэ чухал асуудлыг ойлгуулна гэвэл бүр ч төвөгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр иргэд маш сайн мэдээлэлтэй, аль аль талын үндэслэлийг маш сайн сонсож саналаа өгөхгүй бол хортой үр дагавартай. Муу өөрчлөлт орчихвол үүнийг засч чадахгүй. Ялангуяа ард нийтийн санал асуулгаар шийдчихвэл засах бараг боломжгүй.
Хор хохирлыг Монголын ард түмэн бүгдээрээ үүрнэ.
1992 оны Үндсэн хуулийг бол маш сайн хэлэлцүүлж, оролцоог хангаж баталсан учраас пост коммунист улсууддаа сайнд тооцогдох Үндсэн хуультай болсон. Улсын Бага Хурал төслийг 1991 оны хавар хэлэлцсэн, тэгээд төслөө хэвлэж иргэдээс санал авсан. Давхардсан тоогоор 900 мянган хүний санал авсан гэдэг. Мөн, төслийн талаар үндэсний хэмжээнд эрдэм шинжилгээний хурал, дараа нь олон улсын хурал ч хийж, гаднын экспэртээс зөвлөмж авсан. Үүний үр дүнд төслөө чамбайруулаад Улсын Бага Хуралд өргөн барьж хэлэлцүүлсэн, дараа нь Ардын Их Хурлаар орж нухацтай хэлэлцээд баталсан шүү дээ. Ийм процессоор явахгүй бол Үндсэн хуулиа дордуулдаг жишээ нь 2000 онд хийсэн “дордуулсан долоон өөрчлөлт” юм.
- Процедур, хэлбэрийн хувьд оролцооноос гадна анхаарах зүйл байна уу?
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хуулиар байна гэсэн заалт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд байдаг. Гаргаж байгаа шийдвэрийн хэлбэр нь хууль байна аа гээд заачихсан байдаг. УИХ-ын шийдвэр хууль эсвэл тогтоол хэлбэртэй байдаг. Гэтэл энэ төсөл нь зүгээр л нэмэлт, өөрчлөлт гэсэн нэртэй яваа юм байна.
Цаад санаа нь энэ төсөлтэй холбогдон гарсан УИХ-ын шийдвэрийг Цэцээр хянуулахгүй байх санаатай юу гэж хардаж байна. Ийм санаа байгаа бол явахгүй ээ. Учир нь, Үндсэн хуулийн 66-р зүйлд зааснаар Цэц УИХ-ын хууль болон бусад аливаа шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг. Цэц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр өргөдөл, мэдээлэл, хүсэлт ирвэл эрх хэмжээнийхээ хүрээнд хянах үүрэгтэй. Нэг талаас, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг Үндсэн хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроор гаргах ёстой, мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан бүх зарчим, шаардлагыг хангасан хоёр хэлэлцүүлгээр батлах ёстой. Энэ мэт процедурын шаардлага хангаагүй бол Цэцэд хандаж болно. Нөгөө талаас, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үндсэн эрхийн хамгаалалтыг устгах, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг үгүй хийх, эсхүл бүр Бүгд найрамдах засгаас татгалзаж хаант засагтай болох, ардчилсан дэглэмийг өөрчлөх агуулгатай бол яах вэ. Үндсэн хуульд үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал гэж бий, үүнийг үгүйсгэсэн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал иргэд Цэцэд хандах эрхтэй, Цэц Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй.
Германы Ерөнхий сайдын бүрэн эрхийн дундаж хугацаа 8.1 жил, Английнх 6.1 жил байдаг. Манайх болохоороо 2 жил хүрдэггүй
- Сайн талаас нь харъя. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлсэн заалтууд орсон байна билээ.
- Төслийн агуулга руу ороод харвал сүүлийн үед яригдаж байгаа олон асуудлыг шийдэх боломжийн заалтууд оржээ.
Хамгийн их шүүмжлэлд өртөөд байгаа сэдэв бол гүйцэтгэх эрх мэдэл хүчгүй болж тарамдсан явдал. Гүйцэтгэх эрх мэдэл рүү Ерөнхийлөгч, УИХ давхардаж ордог, үүнээс болж хариуцлага хүлээх эзэнгүй болдог. Ерөнхий сайд өөрийн танхимын гишүүдийг хэн байх вэ гэдгийг бие даан шийдэж чаддаггүйгээс л энэ эхэлдэг. Сайдыг томилуулах, огцруулахдаа заавал УИХ-аас нэг бүрчлэн зөвшөөрөл авдаг. Ерөнхий сайд үүнээс болоод сонгуулиар иргэдийн олонхын дэмжлэг авсан мөрийн хөтөлбөрийг сайн хэрэгжүүлэх гэхээсээ УИХ-ын олонх гишүүдэд таалагдах хүнийг сайдад нэр дэвшүүлдэг. Энэ төслөөр үүнийг шийдэхийг зорьсон нь харагдаж байна.
Ерөнхий сайд танхимын гишүүдээ хэн байх вэ гэдгийг харьцангуйгаар мэдэж шийдвэрлэх заалтууд орсон байна.
Түүнчлэн, манай улсын Засгийн газар маш тогтворгүй явж ирсэн. Германы Ерөнхий сайдын бүрэн эрхийн дундаж хугацаа 8.1 жил, Английнх 6.1 жил байдаг. Манайх болохоороо 2 жил хүрдэггүй учраас нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бодлого тогтвортой хэрэгжиж чаддаггүй, их савладаг. Үүнийг шийдвэрлэх чухал заалт орсон байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавивал хэлэлцэнэ, УИХ-ын нийт гишүүдийн олонх огцруулахаар шийдвэрлэсэн бол дараагийн Ерөнхий сайдыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэж төсөлд бичжээ. Нийт гишүүдийн олонх гэхээр 39-өөс дээш гишүүдийн саналаар огцруулдаг болж байгаа юм. Энэ бол олон улсад байдаг сайн жишиг.
Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тухайн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхоор шийддэг байсан. Тийм учраас, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 36-хан гишүүний саналаар огцруулж байсан жишээтэй. Парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай 21 улсыг судалж үзэхэд дийлэнхэд нь хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхоор үүнийг шийдэхээс татгалзаж нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэх, конструктив санал хураах зэрэг илүү өндөр босго тавьдаг. Энэ нь засгийн газрын тогтвортой байдлыг хангах зорилготой.
Нөгөө талаас шинэ Ерөнхий сайдыг тодорхой хугацаанд багтаан томилохыг УИХ-д үүрэгжүүлсэн шинэ заалт байна. Хэрвээ УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэж шийдэж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах ийм заалт орсон байна. УИХ-ын анхдугаар чуулган эхлээд Ерөнхий сайдаа томилж чадахгүй удахаас, мөн, УИХ Ерөнхий сайдыг дураараа огцруулчхаад дараагийнхыг нь сонгож чаддаггүй явдал гарахаас тус тус сэргийлнэ. 1998 онд шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй байснаас болж хуучин Ерөнхий сайд нь 8 сар үүрэг гүйцэтгэгч хийж байсан.
- Хамгийн анхаарал татсан зүйл бол “УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газартай зөвшилцөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно” гэдэг заалт. Бас л гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаагийн нэг хэлбэр байх тийм үү?
- Энэ бол маш чухал заалт.
Одоо бол УИХ Засгийн газрын өргөн барьсан төсвийг хүссэнээрээ өөрчилж, дураараа зардал нэмдэг болсон. Цэцийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдчихоод байхад УИХ-ын гишүүд 2012 он хүртэл тойргийн мөнгө байлаа шүү дээ. УИХ Төсвийн хуулийн төслийг батлахдаа Засгийн газрын оруулж ирсэн зардлыг судалгаа, үндэслэлгүйгээр дураараа нэмдэг, өөрчилдөг. Монгол Улсын өр хэт их болчихоод, мөн төсвийг үргүй зарцуулахад хүргээд байгаагийн нэг шалтгаан нь үүнтэй холбоотой. Өмнөд Солонгос, ХБНГУ зэрэг олон улс Үндсэн хуульдаа үүнийг хязгаарлаж төсвийг сахилгажуулсан байдаг.
- Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлээд, хүчтэй болгохоор Ерөнхий сайд дур зоргоороо ашиглавал яах вэ, Яаж хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал гарч байна.
- Төсөлд буй энэ талын өөрчлөлт батлагдлаа гэхэд Ерөнхий сайд тийм хүчтэй болохгүй. Герман, Англи, Япон зэрэг улсын ерөнхий сайдын хэмжээний болохгүй ч эерэг өөрчлөлт болно гэж харж байна. Ерөнхий сайдад танхимын гишүүд, төсвөө мэдэх эрхийг өгөх замаар гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаа учир эргээд УИХ-аас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналт сайн байх ёстой.
Ерөнхий сайд эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлэх механизм одоогийн Үндсэн хуульд бий, бас төсөлд тусгаж болно. Жишээ нь, одоогийн хуулиар Засгийн газар Үндсэн зөрчсөн бол Цэцэд, захиргааны үйл ажиллагаа нь хууль зөрчсөн бол захиргааны шүүхэд хандах боломжтой. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хариуцлага хүлээлгэх боломжтой. Мөн, дээр дурдсанчлан Ерөнхий сайдыг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт төсөлд илүү тодорхой болж оржээ.
- Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих өөр ямар механизм байна вэ?
- Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь санал гаргавал УИХ-ын дарга Байцаан шалгах түр хороо заавал байгуулахаар төсөлд заасан байна.
Олон улсын парламентын холбооны хийсэн судалгаагаар 88 парламентын 76-д ийм хороо ажиллаж болохоор зохицуулсан байдаг. Мөрдөн шалгах хороо ч гэж нэрлэх нь бий. Энэ хороо бол УИХ-аас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг үр нөлөөтэй болгоход тустай. Засгийн газар өөрийн мэдээллийг бүрэн хуваалцах дургүй, ялангуяа хууль бус байж болох шийдвэр, асуудлаа дарчихдаг тохиолдол гардаг. Энэ хороо нь Засгийн газар, түүний харьяа байгууллагуудаас баримт бичиг, нотлох баримт гаргуулах, зарим тодорхой асуудлаар гэрч дуудах, гэрчээс мэдүүлэг авах эрхтэй байдаг. Худал мэдүүлбэл шүүхийн өмнө худал мэдүүлсэнтэй адил гэмт хэрэг болно. Түүний үр дүнд тухайн асуудлын үнэнийг гаргаж тавьдаг. Жишээ нь, манай УИХ ийм хороотой байсан бол Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар илүү бодитой мэдээлэл олж авахад дэмтэй байх байсан. Мөн, 2008 оны долдугаар сарын 1-нд хүний эрх зөрчигдсөн гээд ярьдаг. Тухайн үед сонсгол хийсэн боловч ийм зохицуулалт байгаагүй учраас хангалттай мэдээлэл УИХ авч чадаагүй. Энэ хороог байгуулбал гүйцэтгэх эрх мэдэлд тавьж байгаа УИХ-ын хяналтыг сайжруулна. Энэ мэтчилэн гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдэл хоорондын хяналт, тэнцлийг сайжруулах өөрчлөлт төсөлд байгааг үгүйсгэхгүй.
- Чуулган хуралдах хугацааг уртасгаж, хууль батлах ирцийн босгыг өндөрсгөсөн нь бас л парламентын хариуцлагыг нэмэгдүүлсэн сайн зүйл заалт болсон санагдсан.
- Энэ нь 2000 онд Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлтийн нэгийг буцааж буй хэрэг. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөс хойш УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50 хоног хуралддаг болсон. Одоогийн төсөлд үүнийг 75 хоног болгож парламент байнгын ажиллагаатай байх нөхцөлийг бүрдүүлэх заалт байна. Ингэснээр УИХ хуулийн төслийг илүү нухацтай хэлэлцэх, сайн хууль батлах, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналт илүү байнгын шинжтэй болох зэрэг эерэг үр дүн гарна.
Дэмжих огт боломжгүй хэд хэдэн ноцтой зүйл төсөлд байгаа тул одоо өргөн барих гэж буй төслийг эсэргүүцэж байна.
- Харин таны түрүүнд хэлдэг ноцтой өөрчлөлт нь юу вэ?
- Дээр дурдсан, улс төрийн намуудын дунд ойлголцож, зөвшилцөлд хүрсэн, бас судлагдсан цөөн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг судлаачийн хувьд дэмждэг ч дэмжих огт боломжгүй хэд хэдэн ноцтой зүйл төсөлд байгаа тул одоо өргөн барих гэж буй төслийг эсэргүүцэж байна.
Юуны өмнө, төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, шатлан захирах зарчимд үндэслэнэ, үүнд төрийн албаны төв байгууллага хяналт тавина, энэ байгууллага буюу Төрийн албаны зөвлөл хараат бус байна гэсэн заалтууд оруулж иржээ. Зөвлөлдөх санал асуулгын үеэр иргэд үүнийг дэмжсэн учраас орж ирсэн гэж байгаа юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 5.1.4, 11.10.6-д олон талт мэдээллээр тэгш хангах зарчим баримтална, зөвлөлдөх уулзалтын оролцогчдын тавьсан асуултад олон талт мэдээлэл, тайлбарыг шинжээчид өгнө гэж тодорхой заасан. Гэтэл энэ сэдвийн хувьд эдгээр зарчим хангагдаагүй, оролцсон шинжээчид нь бүгд нэг талыг баримталсан мэдээлэл өгч байсан. Өөрөөр хэлбэл, иргэдийг тэнцвэртэй мэдээллээр хангаагүй учраас энэ санал дэмжигдсэн байх магадлалтай.
- Та судлаачийн хувьд үүнийг Үндсэн хуульд тусгах шаардлагагүй гэж үзэж байгаа хэрэг үү?
- Тийм ээ. Төрийн алба улс төрөөс хамааралтай, тогтворгүй, мерит зарчмаар ажиллахгүй байгаа нь үнэн боловч энэ асуудал Үндсэн хуульд тусгагдсанаар шийдэгдэхгүй. Төрийн алба хараат бус, мерит байх суурь зарчмууд Үндсэн хуульд угаасаа бий. Үндсэн хуулийн 1.2-т төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал гэсэн байгаа. Төрийн албаны сонгон шалгаруулах, албан тушаал дэвшүүлэх ажиллагаанад мэдлэг, чадвар, ёс зүйтэй байдлыг харгалзах, буруутай үйлдлийн төлөө хариуцлага хүлээлгэх тухай шударга ёсны зарчимд угаасаа тусгагдсан байгаа. Хууль дээдлэх зарчмын нэг чухал шаардлага бол тогтвортой байдал. Хууль эсхүл түүнийг хэрэгжүүлдэг төрийн албан хаагчид байнга өөрчлөгдөөд байвал хууль хэрэгжиж чадахгүй. Дээрээс нь тэгш байдлыг заачихсан. Төрийн албанд ажиллах гэж байгаа бол тэр хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, хууль бусаар халж, чөлөөлж болохгүй гэдэг Үндсэн хуулийн 14.2-т буй үл ялгаварлах зарчимд багтдаг. Мөн, Үндсэн хуулийн 46-р зүйлийн 3-т төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн нь төрийн албанд хэрэгжих эдгээр зарчмыг хангах тогтолцоог бүрдүүлэх, Төрийн албаны зөвлөлийг хараат бус, хариуцлагатай ажиллуулах үүргийн УИХ, Засгийн газарт өгсөн хэрэг.
Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлэхгүй явж ирсэн буруугаа Үндсэн хууль руу чихэж байна. Үндсэн хуульд байгаа энэ суурь зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэх л асуудал байгаа. Хуульд нарийвчилж зааж өгөх хэрэгтэй. Хараат бус байдал, мерит зарчим зэргийг хэрэгжүүлэх механизмыг Төрийн албаны хуульд л сайн суулгах хэрэгтэй. Бас, Цэц дээр энэ хуультай холбоотой маргаан очвол Үндсэн хуулиа дээрх шиг оновчтой тайлбарлах нь чухал. Түүнээс биш Үндсэн хуульд байгаа зарчмыг давхардуулан өөр зүйлд оруулах нь илүүц бөгөөд орууллаа гээд нөхцөл байдал дээрдэхгүй. Жишээлбэл, хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдын талд гарсан шүүхийн шийдвэр олон гардаг ч дарга нар, эрх баригч нам биелүүлдэггүй. Яаж биелүүлдэг болгох вэ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцдог болох зэрэг нарийвчилсан зохицуулалт орох нь чухал. Энэ мэтийгээ хийхгүй байна. Нийгэмд үүссэн бүх асуудлыг Үндсэн хуулиас болсон мэтээр тайлбарладаг болчхоод байгаагийн нэг жишээ энэ. Үндсэн хууль бол суурь зарчим, үндсэн бүтцийг л зохицуулдаг. Гэхдээ үүнээс ноцтой зүйл байна.
- Тэр нь юу вэ?
- Хамгийн ноцтой нь ажлын хэсгийн боловсруулсан төслийн 56-ийн штрик 1 дүгээр зүйлд байгаа Төрийн хяналтын байгууллага гэгч юм. Энэ нь мөн л зөвлөлдөх санал асуулга дээр иргэд дэмжсэн учраас орж ирсэн гэсэн ойлголт өгч байгаа.
Уг нь ийм байгууллага яагаад байж болохгүй талаар академич Ж.Амарсанаа, профессор Н.Лүндэндорж багш нар ийм том өөрчлөлт нь нэмэлт, өөрчлөлт биш, харин шинэчилсэн найруулга болох тухай хангалттай үндэслэл хэлсэн.
Харамсалтай нь, танилцуулга материалд Төрийн хяналтын байгууллага Үндсэн хуулиар байгуулах шаардлагатай гэсэн үндэслэл нь бусад сэдэвтэй харьцуулахад хэт тэнцвэргүй олон хуудас байсан, дээр нь шинжээч нь хөндлөнгийн байна гээд хуульчилсан боловч энэ асуудлыг дэмждэг УИХ-ын гишүүн нь өөрөө орж хамгаалах нь зохистой байсан уу. Нөгөө тэгш байх зарчим хаачив аа. Ийм хяналтын байгууллага нь “хамгийн шилдэг загвар,” Азийн улсад тохирсон гэж бичсэн хэрнээ Монгол Улсад хэрхэн, яаж ажиллах талаар мэдээлэл байхгүй, зөвлөлдөх санал асуулгад оролцогчид ч энэ асуултыг асууж байсан. байгаа юм. Хамгийн ноцтой нь энэ асуудал судлаачдын болон улс төрчдийн хүрээнд хэзээ ч яригдаж байгаагүй, огт судлагдаагүй сэдэв юм. Нөгөө шинжлэх ухаанд үндэслэн үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх зарчим хаачиваа.
Төрийн эрх мэдлийг гурван салаа мөчирт хуваарилдаг байсан бол энэ өөрчлөлтөөр Тайвань шиг таван эрх мэдэлд хуваарилах юм байна.
- Эргээд гол асуудал руугаа оръё. Та яагаад Төрийн хяналтын байгууллагыг Үндсэн хуульд заахыг ингэж их эсэргүүцээд байгаа юм бэ?
- Энэ заалтаар бид Төрийн хяналтын байгууллага гэдэг Үндсэн хуулийн шинэ институцтэй болох нь.
Ардчилсан улсуудад бараг байдаггүй энэ жишгийг Тайваниас авсан гэж тайлбарласан байна лээ. Манай Үндсэн хуульд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван салаанд төрийн эрх мэдлийг хуваадаг бол 1947 оны Тайванийн Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг таван салаанд хуваарилсан. Энэ санаа бол Сүн Яат Сэнээс эхтэй л дээ. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлээс гадна төрийн хяналтын байгууллага, дээрээс нь шалгалтын байгууллага буюу төрийн албаны зөвлөл шиг байгууллага оруулаад төрийн эрх мэдлийг таван салаанд хуваарилсан гэдэг.
Манай Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэх учраас үүнийг бид авч яагаад ч болохгүй. Төрийн эрх мэдлийг гурван салаа мөчирт хуваарилдаг байсан бол энэ өөрчлөлтөөр Тайвань шиг таван эрх мэдэлд хуваарилах юм байна. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2.1, 5.2.1, 5.4.3-т Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байна гэж заасан байдгийг зөрчих болно. Манай Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг гурван салаанд хуваарилж, хяналт, тэнцлийг хангах зарчим барьсан, үүнийг гурав биш тав болговол энэ нь түүний үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг зөрчинө гэдэг тодорхой. Төрийн хяналтын байгууллагыг байгууллаа гэхэд маш олон зүйл бүрхэг байгаа учраас ардчилсан дэглэмд ч сөргөөр нөлөөлнө. Жишээ нь, бүрэлдэхүүн, бүрэн эрх, хамрах хүрээ зэрэг нь ямар байх талаар юу ч алга.
- Жишээ авсан газар нь эдгээрийг яаж шийдсэн байдаг юм бэ?
- Төсөлд байхгүй, нарийвчилсан судалгаа гаргаж харуулахгүй байгаа болохоор жишээ болгож авсан газраар нь буюу Тайваниар төсөөлж ярихаас аргагүй байна.
Тэгээд Тайванийн Үндсэн хуулийг бас боломжоороо судаллаа.
Нэгд, Тайваньд төрийн хяналтын байгууллагыг анх орон нутгийн хурлуудаас сонгодог байсан ч 1992 оноос хойш парламентаас нь зөвшөөрөл аваад Ерөнхийлөгч томилдог болсон байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг үндэслэл нь Ерөнхийлөгчийн хэт эрх мэдлийг хумих байтал ийм эрх мэдэл нэмж өгвөл түүний эрх мэдэл улам нэмэгдэнэ.
Хоёрт, энэ байгууллага нь яг ямар эрх мэдлийг хэрэгжүүлэх вэ гэдэг нь маш тодорхойгүй. Төсөлд санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хариуцна гэж байгаа юм. Санхүү төсвийн сахилга гэдэг нь аудит юм болов уу. “Үйл ажиллагааны болон хариуцлагын хяналт” гэдэгт юуг ч ойлгох боломжтой. Жишээ авч буй Тайванийн байгууллага асар эрх мэдэл төвлөрүүлсэн байгууллага л даа. Тухайлбал, Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид, төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилоход энэ байгууллага нь зөвшөөрөл өгдөг; гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн өндөр албан тушаалтнууд, Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарыг огцруулах санал гаргадаг; тодорхой албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг илрүүлэх юм бол арга хэмжээ авахыг удирдах албан тушаалтанд даалгаад биелүүлээгүй бол хууль зөрчсөн албан тушаалтан болон түүний дээд шатны албан тушаалтныг огцруулах асуудал тавьдаг; аудитын эрх мэдлийг хэрэгжүүлдэг; парламентын Байцаан шалгах хорооны зарим эрх мэдлийг хэрэгжүүлдэг; Засгийн газраас баримт бичиг гаргуулан авдаг, очиж шалгалт явуулдаг. Үндсэн хуулийн статустай асар хүчтэй ийм институц Тайваниас өөр газар бараг байхгүй.
Төсөлд тусгаснаар Төрийн хяналтын байгууллага нь гүйцэтгэх эрх мэдэл, нутгийн узахиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад бүх байгууллагыг хянана гэж байгаа юм. Хуульд ямар ч байгууллага зааж болно. Жишээ нь шүүгчийг заачихвал яах вэ. Хүний эрхийн үндэсний комисс, Монгол банкийг заачихвал яах вэ. Асуудал их байгаа биз. АТГ-ыг улс төрийн зорилгоор ашиглаад байна аа гээд шүүмжлээд байна. Ерөнхийдөө АТГ-аас хүчтэй Үндсэн хуулийн хамгаалалттай институц бий болох гээд байна. Ийм их эрх мэдлийг төвлөрүүлсэн байгууллага улс төрийн болон бусад зорилгоор урвуулан ашиглагдах өндөр эрсдэлтэй. Ийм Үндсэн хуулийн байгууллага байгуулчихвал юу болох вэ. Энэ байгууллага УИХ, ЗГ, Ерөнхийлөгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга зэрэг бусад байгууллагатай хэрхэн харилцах нь бүрхэг. Тайванийн загвараар байгуулбал энэ байгууллага одоогийн Улсын ерөнхий аудитор, АТГ, Хүний эрхийн үндэсний комиссын зарим чиг үүргийг шилжүүлж авах юм уу, эсхүл давхардуулан хэрэгжүүлнэ. Төсөлд буй Байцаан шалгах хорооны чиг үүрэгтэй ч давхцахаар байгаа юм. Энэ бүхнээс харвал Төрийн хяналтын байгууллага бол хагас хууль тогтоох, хагас гүйцэтгэх, хагас шүүх эрх мэдлийн холимог хуурга шиг хачин зүйл. Төрийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг хэн хянах нь маш тодорхойгүй. Түүний үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргаж болох уу, тодорхой хариулт алга. Цэц хянахгүй. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж байж л Цэцээр хянагдана. Одоогийн төслөөр 66 дээр өөрчлөлт лав алга. Хяналтгүй, мангас шиг ийм байгууллага л гарч ирэх гээд байна. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн дур зоргын шинжтэй өөрчлөлт болох гээд байна.
Ардчиллаасаа татгалзах гэсэн санаа юу, ойлгохгүй байна.
- Дур зоргын гэдэг чинь юу гэсэн үг вэ?
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.1-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын байж болохгүй гээд заачихсан. Нэгдүгээрт, энэ санаачилга, үйл ажиллагаа нь хууль зөрчвөл дур зоргын болно. Хоёрдугаарт, судалгаа, үндэслэлгүй байвал дур зоргын болно. Энэ хоёрын аль ч шалгуураар Төрийн хяналтын байгууллага болон Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуульд зааж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг ноцтой өөрчлөх гэж байгаа нь дур зоргын гэж хэлэх үндэстэй болчхоод байна. Яагаад гэхээр Үндсэн хуулийн суурь бүтцэд өөрчлөлт оруулах гэж байгаа учир дээрх хуулийн заалтыг зөрчөөд байна. Дээрээс нь хангалттай судалгаа байхгүй байгаа учир бас дур зоргын болчхоод байна. Бас Төрийн хяналтын байгууллагыг санаачлаад, дэмжээд байгаа хүмүүс нь Тайванийгаа хангалттай судалсан эсэх ч эргэлзээтэй байна. Жишээ нь, Зөвлөлдөх санал асуулгын танилцуулгад энэ байгууллагын бүрэлдэхүүн орон нутгийн хурлаас сонгогддог гэж байсан, гэтэл энэ бол 1990-ээд оноос өмнө байсан зохицуулалт гэдгийг түрүүн хэлсэн. Тайваньдаа таван эрх мэдлийн тогтолцоо нь бүхэлдээ их шүүмжлэлд өртөж байгаа юм байна. Сүн Яат Син бүтээлч шинийг санаачлагч гэдгээ харуулахын тулд Монтесьюгийн гурван эрх мэдэл дээр хоёрыг механикаар нэмчихсэн гэж байгаа юм. Үүнийг сүүлийн үед Тайванийн төрийн тогтолцоон дахь хоёр хавдар гэж нэрлэдэг болсон байна. Хавдар бол хүний биед байх ёсгүй боловч ургаж гарч ирсэн илүү зүйлийг хэлдэг, хавдар хортой бол амь насанд ч аюултай шүү дээ. Тайвань дарангуйллын дэглэмтэй байхад эрх мэдэл төвлөрсөн байсан тул асуудал болж гарч ирээгүй. Харин, ардчилалд шилжсэний дараа хэт их эрх мэдэл өгсөн Төрийн хяналтын байгууллага болон Төрийн албаны зөвлөл нь асуудал үүсгэж, улмаар 1991-2000 онд үүнтэй холбоотой Тайванийн Үндсэн хуульд маш их өөрчлөлт орсон. Тэр өөрчлөлтөөрөө хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөл хоёрынхоо чиг үүргийг хумиад бэлгэ тэмдгийн чанартай болгохыг зорьсон гэж бичсэн байна. Гурван эрх мэдэл, нэмэх нь хоёр жижиг эрх мэдэл гэсэн тогтолцоо одоо бий болсон ч, үүнээсээ бүрэн татгалзахыг хичээж байхад бид ардчилсан тогтолцоонд тохирохгүй гэдэг нь нотлогдсон зүйлийг авах гээд байгаагийн цаад учир нь юу юм гэдгийг бодох л асуудал. Ардчиллаасаа татгалзах гэсэн санаа юу, ойлгохгүй байна.
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж чадаж байгаа юу?
- Шийдэх гэж үзсэн юм шиг байгаа юм.
Гэхдээ дутуу шийдээд байна. Яахав, төсөлд хууль санаачлах, засгийн газарт чиглэл өгөх гэсэн Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчид төдийлөн байдаггүй бүрэн эрхийг нь хассан байна. Ерөнхийлөгч энэ хоёр эрх мэдлээрээ дамжуулан Засгийн газартай давхардуулсан, заримдаа зөрчилдсөн бодлого санаачилж, гүйцэтгэх эрх мэдэл рүү хэт орж, эцэстээ хэн нь хариуцлага хүлээх ч тодорхойгүй болгоод байгаа. Түүнчлэн, төсөлд Ерөнхийлөгч шүүгчдийг томилдгийг нь ёсчилдог болгосон байна. Уг нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн шүүгч томилох эрх мэдлийг маш тодорхой заагаад өгсөн байдаг ч энэ нь сүүлийн 25 жил зөрчигдөөд явж байгаа. Яагаад гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэсэн байдаг.
Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэж байгаа юм. Томилно гэж байгаа нь үүрэгжүүлсэн утгыг хуульд илэрхийлдэг. Татгалзах эрхгүй гэсэн үг л дээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхээс гараад ирсэн нэрийг Ерөнхийлөгч томилох л үүрэгтэй, татгалзах эрхгүй гэсэн үг. Гэтэл сүүлийн 25 жил Ерөнхийлөгч татгалзаж ирсэн.
Энэ асуудлаар Цэцэд хандсан эсэх нь тодорхойгүй. Хандсан бол Цэц зөв тайлбарлаад тодорхой болгочих боломжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвшигчээс татгалзах эрхгүй гэдгийг нь ёсчилно гээд тодруулжээ. Харамсалтай нь, төсөлд яаж байна гэхээр УИХ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарч ирсэн Дээд шүүхэд нэр дэвшигчийг дэмжих эсэх санал хураадаг болгоод оруулж ирж байна. Ингэвэл УИХ дахь олонх болсон нам хэн Дээд шүүхийн шүүгч байх вэ гэдгийг шийддэг болж, Дээд шүүхийн шүүгчийн томилгоог улстөржүүлэх явдал одоогийнхоос гаарна. Ерөнхийлөгч улс төрийн намын харьяаллаас татгалздаг учраас харьцангуй бие даан ажилладаг бөгөөд шүүгчийн томилгоо дээр улс төржих нь УИХ-тай харьцуулахад бага байх боломжтой. Тэрний оронд Шүүхийн ерөнхий зөвлөлийг зохистой тэнцвэртэй төлөөллөөр бүрдүүлж, үйл ажиллагааг нь харийн журамж өгөөд, эндээс нэр дэвшсэн хүнийг Ерөнхийлөгч ёсчилдог болох хэрэгтэй. Тэгэхгүйгээр УИХ өөр дээрээ эрх мэдлийг овоолох шаардлага байхгүй. Төсөлд үүн шиг Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхий сайдын саналаар УИХ томилдог болж байгаа. Прокурорын ажил гүйцэтгэх эрх мэдэлд хамаардаг учир Ерөнхий прокурор, түүний орлогчийн томилгоог Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд руу шилжүүлж болно. Гэтэл Ерөнхий сайдын саналаар УИХ томилох гээд байна. УИХ өөрийн эрх мэдлээ тэлээд байгаа юм. Манай УИХ бол бусад парламентын засаглалтай улсын парламентаас хамаагүй илүү эрх мэдэлтэй, зарим судлаач супер парламент гэж нэрлэдэг. Ийм байхад Ерөнхийлөгчийн эдэлж байсан эрхийг парламент өөртөө авж эрх мэдлээ өргөжүүлэх гэж байна. Төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг цөөлөх ийм оролдлого байгаа ч асуудал үүсгэж буй гол шалтгааныг нь шийдээгүй байна.
- Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой өөр ямар асуудал байна вэ?
- Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, Ерөнхий прокурор, түүний орлогч, шүүгч томилдгийг хасаж байна. Түүнээс бусад бүх эрх мэдэл нь хэвээрээ байна. Одоогийн Үндсэн хуульд Ерөнхийлөгчид хуулиар тодорхой бүрэн эрх олгож болно гэсэн байдаг. Үүнийг хасаагүй байгаа нь хачирхалтай. Ерөнхийлөгчийн эрх мэдэл томроод байгаагийн гол шалтгаан Үндсэн хуульд заасан эрх мэдлээс болоод байгаа юм биш. Харин чиг үүрэгт нь үл хамаарах эрх мэдлийг хуулиар нэмж өгөөд байгаа учраас л томроод байгаа юм. Өнөөдөр Ерөнхийлөгч АТГ-ын даргыг дэвшүүлж байна, энэ ажиллагаан дээр хяналт тавих, цаашид яллаад явдаг прокурорын дээд удирдлагыг томилж байна, бүх шүүгчдийг томилж байна, шүүгчдийг нэр дэвшүүлдэг Ерөнхий зөвлөлийн бүх гишүүнийг томилж байна. Эрх мэдлийн энэ төвлөрөл нь хонгил үүсгэж хүмүүсийг ялладаг болгочихлоо гэж зарим улс төрч хэлж байна. Яг ийм болсон эсэхийг мэдэхгүй ч ийм байдлаар урвуулан ашиглах эрсдэл бол харагдаж байна. Ерөнхийлөгчид хуулиар нэмж бүрэн эрх олгох заалтыг Үндсэн хуулиас хасахад л Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдана. Жишээлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох, АТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргыг нэр дэвшүүлэх эрх мэдэл хасагдана. Эрх мэдлийг нэмж олгодог Үндсэн хуулийн заалтыг хасах талаар төсөлд тусгаагүй учир Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдахгүй, магадгүй илүү тэлэх боломжтой. Үе үеийн Ерөнхийлөгч нарын эрх мэдлийг судлаад үзэхээр эрх мэдэл нь уулаас өнхөрч байгаа цас шиг л улам л томроод, хүчирхэгжээд байгаа. Үүнийг засах ёстой юу гэвэл засах ёстой. Парламентын засаглалтай гэчхээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуулиар тэлээд, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулаад байж болохгүй шүү дээ. Тэрийг хязгаарлах хамгийн чухал зүйл нь Ерөнхийлөгчид хуулиар эрх мэдэл олгож болно гэдэг заалтыг Үндсэн хуулиас хасах эсхүл Ерөнхийлөгчид байх ёсгүй бүрэн эрхүүдийг хуулиас хасах явдал.
- Яамдын нэрийг Үндсэн хуульдаа тусгахаар төсөл боловсруулжээ. Энэ нь эерэг хийгээд сөрөг тал нь хэр байх бол?
- Гол үндэслэл нь Засгийн газар шинээр байгуулагдах тоолонд яамдын тоо, нэр өөрчлөгддөг, далимдуулж төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ажлаас халдаг гэж байгаа юм л даа. Гэхдээ энэ нь Үндсэн хуулиас болоод байгаа юм биш шүү дээ. Яамны нэр, тоог Үндсэн хуульд заасан ч улс төрийн шалтгаанаар халья гэвэл дотоод бүтцийг өөрчлөөд ч юм уу, нэг шалтаг олоод халчхаж мэднэ.
Гагцхүү ийм хууль бусаар халсан асуудлыг шүүх шударгаар тогтоогоод явдаг ч шүүхийн шийдвэрийг Засгийн газар, яам, агентлаг биелүүлдэггүй. Үүнийг л шийдэх ёстой. Түүнчлэн, ардчилсан улсууд, ялангуяа парламентын засаглалтай улсуудын Үндсэн хуульд яамдынхаа нэрийг жагсаасныг олж хараагүй. Харин, Үндсэн хуульдаа ингэж яамдын нэрийг оруулдаг улсууд ихэнхдээ социалист тогтолцоотой байдаг. Манайх ч мөн 1940 оны Үндсэн хуульдаа яамдын нэрийг зааж байсан. Яамныхаа нэрийг өөрчлөх гээд л Үндсэн хуульдаа байн байн өөрчлөлт оруулдаг байсан. 15 сар тутам өөрчлөлт орж байсан гэдэг судалгаа бий. Бүх юмыг ингэж нэг бүрчлэн нэрлэж заах нь Үндсэн хуулийн тогтворгүй байдал руу түлхдэг. Нөгөө талаас, яамны нэрийг Үндсэн хуульд нэрлэн заах нь тухайн УИХ-ын сонгуулиар ялсан олонх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтцийг бий болгоход саад болж, уян хатан бус байдлыг үүсгэж, нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг бодох л хэрэгтэй.
- Хуулийн төслийг батлах ирцийн босгыг өндөрсгөсөн нь ямар учиртай вэ?
- УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн ч дийлэнх олонхын саналаар хуулийг эцэслэн батална гэж төсөлд тусгажээ. Дийлэнх олонх буюу гуравны хоёр гэдэг бол өндөр босго л доо. Хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр гэхээр заримдаа шийдвэр гаргаж чадахгүйд хүрч магадгүй. Хуулийн эцсийн найруулга явж байлаа гэхэд УИХ-ын 76 гишүүн бүгд байвал 51-ээс дээш гишүүн санал өгч байж хуулиа батлах нь байна. Яахав одоогийнх шиг нэг нам 65 суудалтай байх үед бол асуудал бараг гарахгүй. Дараагийн сонгуулиар нэг нам дийлэнх олонх бус ердийн олонх болбол яах вэ. Төслийг УИХ-аар хэлэлцээд явж байтал эцсийн хэлэлцүүлэг дээр цөөнх дэмжихгүй бойкотлоод эхэлбэл яах вэ. 1996-2000 оны хооронд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны ирц 51-ээс дээш тоогоор бүрдэг байсан тул 25 суудалтай цөөнх, бас УНН-аас нэр дэвшиж сонгогдсон нэг гишүүнтэй тохироод хуралдаандаа суухгүй байхад шийдвэр гаргаж чадахгүй болчихдог байсан. Үндсэн хуульд дордуулсан гэгдэх долоон өөрчлөлт оруулах болсон нэг шалтгаан энэ байсан шүү дээ. Үүнийг шийдэх нэг гарц бол ирцээр оролдох биш, парламентын гишүүдийнхээ тоог өсгөх юм.
1.3 сая хүн амтай Эстоны парламент 101, 2 сая хүн амтай Латвийн парламент 100, 2.9 сая хүн амтай Литвийн парламент 141 гишүүнтэй л дээ.
- УИХ-ын гишүүдийн тоог өсгөнө гэхээр иргэд дургүйцэхгүй юу?
- Үүнийг шийдье гэвэл УИХ-д 65 суудалтай олонх шийдэж чадна. Мөн, сайн мэдээлэл өгвөл иргэд гишүүдийн тоог нэмэх учир шалтгааныг ойлгоно. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын протоколыг уншиж байхад 76 гишүүний тоо яаж гарсан гэхээр 15-20 мянган сонгогчид нэг УИХ-ын гишүүн гэж тооцоод гаргасан юм билээ. Одоо бол тэр томьёоллоор бол гурван сая хүнд 150 орчим гишүүн байж болно. Парламент хууль тогтоох, иргэдийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих чиг үүргээ чанартай хэрэгжүүлье гэвэл хэдэн гишүүдтэй байх вэ гэдгийг бодож гаргадаг томьёо ч бий, үүгээр бодохоор гурван сая хүнтэй Монгол шиг улсын нэг танхимт парламент 140-өөс доошгүй гишүүнтэй байх ёстой гэж гардаг. Хэдэн танхимтай эсэхээс үл хамаараад бусад ардчилсан орны парламент ч ер нь зуугаас дээш гишүүнтэй байдаг. Жишээ нь, 1.3 сая хүн амтай Эстоны парламент 101, 2 сая хүн амтай Латвийн парламент 100, 2.9 сая хүн амтай Литвийн парламент 141 гишүүнтэй л дээ. 2015 онд УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмлэт, өөрчлөлтийн төслөөр УИХ-ын гишүүдийн тоог өсгөх гэж оруулж ирсэн нь уг нь зөв байсан ч бэлэгдэлд тулгуурлан тайлбарлаж хүмүүсийн дургүйг хүргэчихсэн.
- УИХ-ын гишүүдийн тоог өгсөх жинхэнэ шалтгаан юу вэ?
- Дээрх томьёо, харьцуулалтаас гадна өөр бодитой үндэслэлүүд бий. Юуны өмнө, парламент хэт цөөхөн гишүүнтэй байхад парламентад зүй бус нөлөө орчих гээд байдаг. 76-гийн талаар ирц бүрдээд 20 гишүүн хууль баталдаг тохиолдолд гадаадын аль нэг улс, компани 20-25 гишүүнийг лоббидоод л дуртай хуулиа батлуулж мэдэх эрсдэлтэй байна. Үүнээс болж нийтийн биш явцуу ашиг сонирхолд үйлчилсэн хууль, шийдвэр гарах, бүр цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулж мэднэ. Түүнчлэн, цөөхөн гишүүнтэй байх нь хуулийн чанарт сөргөөр нөлөөлдөг. УИХ 76хан гишүүнтэй учраас нэг гишүүн хоёроос гурван байнгын хороонд харьяалагддаг. Дээрээс нь намын бүлгийн хурал байна. Нэг байнгын хороо нэг том салбарын асуудлыг авч хэлэлцдэг тул УИХ-ын гишүүн тодорхой салбараар мэргэших, асуудал руугаа гүнзгий орох боломж бага. Нэг гишүүн хэзээ ч ийм олон байнгын хорооны хуралдаанд оролцоод асуудал бүр дээр оролцоод явж чаддаггүй. Цалгарддаг. Бас, олон байнгын хороонд хамраад ирэхээр ачаалал ихдэж Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сулардаг. Мөн, хэт цөөн хүн байнгын хороо дээр хуулийн төсөл хэлэлцдэг, чуулган дээр баталдаг байдлыг шийдэхийн тулд арга ядаж хуулийг эцэслэн батлах босгыг дийлэнх олонх болгох санаа төсөлд орсон байгаа нь яагаад оновчгүй талаар дээр хэлсэн. Уг нь, гишүүдийн тоог 140 болгоход л энэ болон бусад олон асуудал шийдвэрлэгдэнэ.
- Давхар дээлийг бас л хязгаарлаад Үндсэн хуульд тусгахаар төсөлд оруулжээ. Давхар дээл гэдэг тийм муу зүйл үү. Бусад улс орон үүнийг яаж зохицуулдаг вэ. Үндсэн хуульдаа тусгасан нь хэр олон байдаг вэ?
- Парламентын засаглалтай улсуудад парламентын гишүүн засгийн газрын гишүүн байхыг нэг бол зөвшөөрдөг, нэг бол хориглодог. Хориглодог улс гэвэл Австри, Нидерланд, Норвеги, Бельги. Тайланд, Люксенбург. Татгалзаж байгаагийн гол шалтгаан төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хангах явдал. Парламентын гишүүн нь цөөн тоотой бол хориглох хандлагатай.
- Ямар тохиолдолд давхар дээлийг зөвшөөрдөг вэ?
- УУл нь энэ нь парламентын тогтолцооны үндсэн хэв шинж юм. Гэхдээ манайхаас ялгаатай нь парламентын засаглалтай улсуудад гишүүдийнх нь тоо олон байгаа юм. Энэ нь засгийн газар парламентад хэт нөлөөтэй болохоос сэргийлдэг. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байхын давуу тал бас бий. Парламентын засаглалтай улсууд гүйцэтгэх болоод хууль тогтоох эрх мэдлийг хатуу зааглахаас илүү хооронд нь хамтран ажиллуулахыг чухалчилдаг. Үүнийг эрх мэдлийн уусал ч гэж нэрлэдэг. Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчийн засаглалтай улсаас ялгагдах гол шинж бол парламентын олонх Засгийн газраа эмхлэн байгуулдагт оршдог. Парламент Ерөнхий сайдаа сонгодог, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг ч Ерөнхий сайд нь эргээд парламентынхаа өмнө хариуцлага хүлээдэг. Парламент, Засгийн газар иргэдийн олонхын дэмжлэг авсан нэг мөрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ерөнхий сайд томилогдоод мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогоо батлуулах шаардлага гардаг. Засгийн газар үйл ажиллагаагаа дэмжүүлэхийн тулд парламентад тодорхой хэмжээнд нөлөөллийн ажиллагаа явуулах хэрэгтэй болдог. Улс төрийн нам парламентын сонгуульд ялахын тулд, засгийн эрхийг авахын тулд сонгуульд хамаг лидерүүдээ л оруулдаг. Тэр лидерүүд нь парламентад сонгогдож намаа олонх болоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ Засгийн газарт орж ажиллан бодлогын уялдаа, хамтын ажиллагааг явуулдаг. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглосон тохиолдолд парламентад олонх болсон намын лидерүүд Засгийн газартаа орох боломжгүй болдог. 1996 онд Ардчилсан холбоо эвслийн бүх лидер парламентад сонгогдчихсон, гэтэл Цэцийн шийдвэр гараад давхар дээлийг хориглочихсон. Гэтэл хамаг лидерүүд нь Засгийн газарт орж чадаагүй. Тэгэхээр сонгуульд ялагдсан, эсвэл улс төрч биш хүмүүс сайд болж эхэлсэн. Ард түмнээс мандат аваагүй, улс төрийн хариуцлага хүлээхгүй хүмүүс сайд болоод эхэлсэн. Парламентын гишүүд засгийн газрын гишүүн болчихоор парламентаас засгийн газарт тавих хяналт суларна гэдэг. Гэвч, парламентын засаглалтай улсад засгийн газар парламент дахь олонхоос эрхлэн байгуулагддаг учраас тэр олонх нь өөрийн засгийн газраа хангалттай хянах сэдэл бага, харин ийм хяналтыг цөөнх хэрэгжүүлдэг. Жишээ нь, ярилцлагын эхэнд ярьсан Байцаан шалгах хороо байгуулах боломжийг цөөнхөд өгөх зэргээр засгийн газарт тавих хяналтыг сайжруулж болно.
- Төсөлд давхар дээлийн асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан байна вэ?
- Засгийн газрын нийт гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт төсөлд орсон байна. Ийм байдлаар зохицуулсан улс хараагүй. Бараг хаана ч байдаггүй ийм зүйлийг Үндсэн хуульд заах нь хэтэрхий эрсдэлтэй туршилт болж мэднэ. Сайд нь УИХ-ын гишүүн байгаа салбарын бодлого илүү батлагдаж, гишүүн биш сайдтай яамны хариуцдаг салбар хоцрох уу, салбар хоорондын тэгш биш байдал үүсэх үү гэдгийг бодох л хэрэгтэй. Одоо ямар асуудал тулгараад байна гэхээр 76 гишүүнтэй, арван хэдэн гишүүн сайд сайд болчихдог, Засгийн газрын УИХ-д нөлөөлөх нөлөөлөл хэтэрхий их болчхоод байгаа юм л даа. Энэ хоёр эрх мэдэл бие биендээ ууссан байх ёстой болохоос биш бүр сүлэлдчихэж болохгүй л дээ. УИХ-ын гишүүдийн тоо 76 хэвээрээ байна гэвэл УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүрэн хориглох хэрэгтэй. Хэрэв УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх хэрэгтэй гэж үзвэл зөвшөөрөх хэрэгтэй. Үүний тулд дээр хэлсэн үндэслэлээр УИХ-ын гишүүдийн тоог наад зах нь 140 болгох шаардлагатай.
Ардчилалд хүмүүс хоорондоо маргалдаад шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголт газар авч сүүлдээ дарангуй дэглэмтэй болох санаа цөөн хүнээс гарахад хүргэж байна.
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай өөрчлөлт байсан, энэ талаар ямар бодолтой байна?
- Энэ сэдвийн хүрээнд төсөлд тусгасан хоёр том өөрчлөлтийн аль аль нь шаардлагагүй юм. Нэгд, хотыг Үндсэн хуульд нэрлэн заая гэжээ. 1992 онд Үндсэн хуультай хамт баталсан, түүнтэй адил хүчин чадалтай Үндсэн хуулийн хавсралт хуулийн 4.3-т “Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, түүний дагуу тэдгээрийн өөрийн удирдлагыг зохион байгуулах хүртэл Дархан, Чойр, Эрдэнэт хот одоогийн нутаг дэвсгэртээ аймагтай адилсах засаг захиргааны, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байна” гэж заасан байдаг.
Хотуудыг аймаг болгосон нь түр зуурын шинжтэй бөгөөд хотуудын өөрийн удирдлагыг хуулиар тогтоож зохицуулж болохыг илэрхийлдэг. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зөвхөн орон нутгийн чанартай хотуудын эрх зүйн үндсийг тогтоосон нь дээрх заалтыг зөрчиж, энэ хууль одоог хүртэл хэрэгжихгүй байгаагийн шалтгаан. Энэ хуулиа шинэчлэн найруулж батлахад л болно, Үндсэн хуульд заавал хот гэж бичээд байх хэрэг байхгүй. Ихэнх ардчилсан улсуудын Үндсэн хуульд хотыг ингэж заадаггүй. Хоёрт, баг, тосгон, хорооны засаг даргыг харьяалах сум, дүүргийн засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж төсөлд бичиж. Цэцээс баг, хорооны засаг даргыг улс төрийн албан тушаалтан гэж шийдсэнтэй холбоотой ийм заалт оруулсан юм шиг байна. Сум, дүүргийн засаг дарга томилдог боллоо гээд баг, хорооны засаг даргын томилгоо улс төрөөс ангид болохгүй, тэнд ялсан намын хүмүүсийг л томилно. Ер нь харьцангуй бага судлагдсан, яаж хөгжүүлэх тал дээр зөвшилцөл үүсээгүй, хаа хаанаа сайн ойлгоогүй байгаа нэг инститүц бол нутгийн удирдлага. Товчдоо нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг хэсэгчилсэн байдлаар ингэж өөрчлөх хэрэггүй гэж хэлмээр байна.
- Эцэст нь та төслийг юу гэж дүгнэх вэ?
- 1992 оны Үндсэн хууль сайн Үндсэн хууль, манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа болж ирсэн. Монгол ардчилсан дэглэмтэйгээ байгаагийн гол шалтгаан бол энэ Үндсэн хууль. Иймд Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх гэхээсээ илүү судлагдсан, практикт харагдсан цөөн асуудлыг шийдэх нэмэлт, өөрчлөлт хийж болно.
Жишээлбэл, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулж байгаа учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих, хязгаарлах зайлшгүй шаардлага байна. Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүндээ хэн байх вэ гэдгийг шийдвэрлэдэг, төсвөө мэддэг болох, УИХ-аас Ерөнхий сайдыг сонгоход хариуцлагатай ханддаг болох, гүйцэтгэх эрх мэдлийг илүү тогтвортой ажиллах боломж бүрдүүлэх, эргээд УИХ-аас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Давхар дээлийн асуудлыг бүрэн хориглох эсхүл УИХ-ын гишүүдийнхээ тоог 140 болгох нь зүйтэй. Эдгээр цөөхөн асуудлыг л шийдэх хэрэгтэй. Үгүй бол ардчилалд хүмүүс хоорондоо маргалдаад шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголт газар авч сүүлдээ дарангуй дэглэмтэй болох санаа цөөн хүнээс гарахад хүргэж байна. ХБНГУ, Их Британи, Япон зэрэг парламентын ардчилалтай ч эдийн засгийн хувьд хамгийн сайн хөгжиж чадсан улсуудад гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой, хариуцлагатай байдаг, энэ жишгийг авч парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй. Эдгээр өөрчлөлтийн хамт өөр шаардлагагүй, эсхүл аюултай олон өөрчлөлт төсөлд орсон талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Манай улсыг хөгжүүлэхэд хамгийн их гай болж буй нэг зүйл бол зарим улс төрчид хэн нэгнээс сонссон зүйл эсхүл толгойдоо орж ирсэн нэг бодлыг хуульчилдаг, хуульчлах гэж улайрдаг. Хаа ч хэрэгжиж байгаагүй эсхүл аль нэг улсад олон хүчин зүйлийн нөлөөнд амжилттай хэрэгжсэн ч Монголд тохирохгүй зүйлийг хэдий болтол туршиж улс орон, хүн ардаа хохироох юм бэ. Ийм дур зоргын хандлага Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт рүү халдварлаж байгаа нь бүр илүү аюултай. Бараг хаана ч байхгүй ийм шинэ юм сэдэж туршаад, дараа нь түүнийгээ засах гэж Үндсэн хуулиа дахин дахин өөрчлөх нөхцөл үүсгэх нь 1992 оноос хойш үйлчилж ирсэн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг үгүй хийнэ.
Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдсэн өөрчлөлтийг огт хийж болохгүй.
Ярилцсан: "Үндэсний Шуудан" сонины сэтгүүлч С.Ононтуул | https://ikon.mn/n/10pq |
10pr | Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл Гандангийн аялал жуулчлалын бүс болно | А.Төгөлдөр, iKon.mn | 05/26/2017 10:29:00 |
Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв болсон бүс юм. Иймээс Гандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулах аж.
"Гандан Хүрээ гудамж" төсөл нь:
уламжлалт түүхэн дүр төрх, ав уламжлалыг хадгалсан 1.9 га талбай бүхий 4 давхар 1,500-1,700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга,
дурсгал шашны эртны эдлэлийн дэлгүүр,
лааны тосон музей,
хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ.
Гандантэгчэнлэн хийдийн аялал жуулчлалын бүс 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно
Энэ талаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар жилдээ 400 мянга гаруй жуулчид ирдэг гэсэн судалгаа гарсан. Эдгээр жуулчдын маань хамгийн их очих дуртай газрын нэг нь Гандантэгчэнлэн хийд юм. Бид энэ хүү судалгаанд үндэслээд аялал жуулчлалын гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно. Ийнхүү аялал жуулчлалын бүстэй болсноор иргэдэд тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдэнэ.
Газар чөлөөлөхтэй холбоотойгоор асуудлууд гарах ч жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгөөд явж байна. 68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж орсон.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд маань тухайн газарт нь баригдсан байранд орно гэсэн үг юм" гэв.
Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн өчигдөр болсон "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээний үеэр албаны хүмүүс хэлж байлаа.
ВИДЕО: "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээ
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10pr |
10ps | Ц.Чинзориг: “Дэггүй Лиз” комеди гэдгээрээ онцлог | Р.Оюун | 05/26/2017 10:34:00 |
УДБЭТ-ын балетмейстр, хөтлөх найруулагч Ц.Чинзоригтой ярилцлаа.
-УДБЭТ-аар сонин юутай. Шинэ уран бүтээл хийгээд завгүй байх шиг байна. Тоглолтынхоо талаар танилцуулахгүй юу?
-2016-2017 оны улирлын хөтөлбөрүүд дарааллынхаа дагуу явж байна. Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын “Дэггүй Лиз” хэмээх шинэ балетаа энэ амралтын өдрүүдээр тоглохоор бэлтгэлээ хийж байна. Энэ балет комеди гэдгээрээ онцлог. Монголын болон олон улсын театрт комеди балет ховор байдаг. Монголд анх удаа комеди балет тоглох гэж байгаагаараа онцлог.
-Энэ балетад юуны тухай өгүүлдэг юм бол?
-Үйл явдлын хувьд гэр бүлийн зөрчлийн талаар өгүүлэх юм. Өнөөгийн нийгэмд байгаа асуудал. Эцэг эхчүүд охин хүүхдээ гайгүй айлын хүүхэдтэй суулгахыг боддог. Балетын гол зангилаа энд байгаа.
Гэхдээ охин хайр сэтгэлээ тэргүүнд тавьдаг. Ээжийнхээ үгэнд орохгүй. Ээж нь банкны гэх эрхэмтэй ярилцаад “За хоёулаа хүүхдүүдээ суулгая” гэж тохироод хүүхдүүдээ танилцуулахад охинд таалагдаагүй. Учир нь нөгөө баян эрхмийн хүү нь ядмаг сэтгэлгээтэй, 20 настай ч сэтгэхүй нь хүүхдээрээ, тоглож наадах дуртай нь нэг комеди дүр болгож өгч байгаа юм. Одоо хөгжимтэйгөө нийлж байна. Тайз, гэрэл, хувцастай гэсэн сургуулилт орж ирнэ. Жүжигчдийн хувьд бүгд туршлагатай. УДБЭТ нь дуурь 50, балетын 50 гаруй уран бүтээлийн сантай. Энэ олон жүжигт долоо хоног бүр хувирч тоглодог. Тиймээс шинэ балетыг гаргахад ажиллагаа бага байна.
-Ихэнх нь залуу уран бүтээлч байна уу даа?
-Манай балет анги залуужиж байгаа. Балетыг залуу хүний урлаг гэдэг. Мэдээж ахмад жүжигчид бий. Залуу хүн настай хүний дүрд тоглоход зохимжгүй шүү дээ. Тиймээс тэтгэвэрт гарсан ахмад жүжигчдээ урилгаар тоглуулж байгаа. Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн гуай тасралтгүй олон жил театрт ажилласан. Тэтгэвэрт гарснаасаа хойш “Хунт нуур”, “Жизель”, “Шелкунчик” гэсэн жүжигт ирж тоглодог. Мөн энэ шинэ балетад тоглоно. Тайз, хувцас 80 хувьтай, эхнээсээ бэлэн болсон хувцсаа өмсөж үзэж байна. Засах шаардлагатай бол ерөнхий зураачтай ярилцаад дор нь янзлаад явж байгаа. Удахгүй хяналтад орно.
-Тэгэхээр үзэгчдэд хүрэхийн өмнө шалгуулна гэсэн үг үү?
-Театрын уран сайхны зөвлөлөөр орж хянуулаад, баталгаажуулаад үзэгчдэдээ хүргэнэ дээ. Сая уран сайхны удирдагч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай бидний тоглолт хэрхэн явагдаж байгаад хяналт тавьж харсан. Манай театр долоон ангитай, энэ ангийн удирдлагуудаас Уран сайхны зөвлөл бүрддэг. Сайн уран бүтээл гаргахын тулд театрын бүх хамт олон ажиллаж байна. Манай шинэ уран бүтээлд хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа баярлалаа.
Мөн “Дэггүй Лиз” миний анхны бүрэн хэмжээний уран бүтээл. Өмнө нь бүжгүүд болон нэг үзэгдэлт балетыг хийж байсан. Шинэ уран бүтээл хийх боломжийг олгосон Уран сайхны зөвлөл, захиргаа, итгэл хүлээлгэсэн нийт уран бүтээлч болон Маркетингийн алба, оркестр найрал хөгжим, балетын хамт олон, тайз, гэрлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
-“Дэггүй Лиз”-ийг хэдэн насныхан үзэж болох вэ?
-Бидний зорилтот үзэгч гэвэл өсвөр насныхан. Энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүд, мөн ямар ч насныхан үзэх боломжтой. Театрын дүрэмд зургаагаас дээш насны хүүхдүүдийг театрт оруулж болно гэж заасан байдаг.
-Энэ олон хүнийг удирдаад уран бүтээл хийнэ гэдэг амаргүй байх?
-Сургуульд байхаас эхлээд хүмүүстэй харилцах шаардлагатай болдог. Нэг бүжиг тавьсан ч бүжигчдэдээ заана, загнана, уурлана, заримдаа аргадна. Одоо тэр үеийг бодвол 200 хүнтэй ажиллаж байна. Тиймээс найруулагчийн хувьд нарийн төлөвлөгөө шаардлагатай. Бүгдийг нь шахаад шахуу график барьж ажиллахыг эрмэлздэг. Сайдаж, муудах зүйл гарна. Гэхдээ уран бүтээл цааш өрнөж, шат шатаар ахиж байна.
-Найруулагчаар хэдэн жил ажиллаж байна вэ?
-СУИС-ийг балетмейстрээр төгссөн. Мэргэжлийн багш маань Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай. Балетын жүжигчнээр УДБЭТ-аа гурван жил гаруй ажиллаад Москвагийн театр, урлагийн сургуульд суралцаж ирээд найруулагч, балетмейстрээр хоёр жил ажиллаж байна. Цаашид шинэ уран бүтээл хийх сонирхол, хүсэл эрмэлзэл, зорилго, бодол бий. Тэр дундаа дэлхийн хэмжээний үндэсний балетыг хийх бодол байна. Судалгаа, шинжилгээ, хөгжмийн зохиол гээд нэлээд цаг хугацаа шаардана. Одоогоор нэн түрүүнд шаардлагатай гэсэн уран бүтээлүүдийг ээлж дараалаад хийх байх.
-Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн үү?
-Уран сайхны зөвлөл, захиргаанаас баталж шийддэг болохоор одоохондоо шууд хэлж чадахгүй нь. Хувьдаа орчин үеийн нэг жүжиг хийх бодол байгаа. Эрэл хайгуулаа хийгээд явж байна. Хүүхдийн балет хийхээр зохиолоо бичсэн байгаа. Хөгжмийн зохиолчтойгоо ажиллаж байна. Хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа. Хөгжим хэзээ гарна тэр үед албан ёсны болж тавигдана.
-Сонгодог урлагийн найруулагч хүн ямар байх ёстой вэ?
-Найруулагч гэж олон янзын томьёолол байдаг. Миний хувьд энэ жүжгээр яривал бүхнийг зангидаж нэг цэг рүү төвлөрүүлэх хүнийг найруулагч гэж хэлнэ. Хүмүүс харьцангуй гайгүй сайн хүлээж авч байгаа. Мэдсэн сурснаа гаргахгүй байвал ямар ч шаардлагагүй болчихно. Тиймээс сайн уран бүтээл хийх хэрэгтэй гэж захиргаанаас хэлээд том боломжийг олгож дэмжиж, тусалж байгаа. Хэрэгтэй гэсэн бүх зүйлийг өгч байна.
-Балетын жүжигчин, найруулагч хоёр юугаараа ялгаатай юм бэ?
-Мэдээж ялгаа байлгүй яах вэ. Балетын жүжигчнээр ажиллаж байхад тухайн долоо хоногт тоглох бүжгийн жүжгийн сургуулилт хийж дүрээ бүтээнэ. Хамт олонтойгоо нэгдэнэ. Тухайн жүжигт ямар дүрд тавина, тэр дүрийг яаж баяжуулах вэ гэдэг дээр илүү ажиллаж, анхаарал хандуулдаг байсан. Дээр нь техник, бүжиглэх уран чадварыг сайжруулна. Дараагийн долоо хоногт юу байгаа билээ, за энийг хийчихвэл болоо гэсэн уран бүтээлийн төлөвлөгөөтэй явна.
Гэтэл одоо бол эрс ялгаатай, илүү алсын хараатай 10, 100 жилээр бодож хийх ажлаа төлөвлөнө. Энэ балет гэхэд урт настай бүжгэн жүжиг гэж хэлж болно. XVIII зууны сүүлээр бий болсон. “Хунт нуур”, “Жизель”, “Шелкунчик”, “Дон Кихот”, “Спартак” гэсэн балетаас ах гэсэн үг. Үүгээрээ “Дэггүй Лиз” онцлогтой. Үүнтэй адилхан 100 жилийг өнгөрөөх бүтээл хийхээр бодож байна. Тухайлбал, миний хийсэн үндэсний хаадын тухай балетыг Оросын “Большой театр”, Английн “Royal” зэрэг гадаадын театрууд тоглодог, урт наслах бүжгэн жүжгийг хийнэ гэдэг алсын хараатай байна гэсэн үг.
-Тийм шүү. Та найруулагч болсондоо баяртай байдаг биз дээ?
-Тийм ээ. Багаасаа хүсэж сонгосон. I ангид байхдаа урлагийн үзлэгийн бүжгээ өөрөө дэглэдэг байсан гэж бага ангийн багш маань хэлж байсан. Тухайн үед бичлэг хийдэггүй байсан болохоор ямар бүжиг дэглэж байснаа сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн орчин үеийн бүжиг дэглэсэн байх. Ер нь хүнээр заалгахаас илүү өөрөө хийх нь илүү гоё мэдрэмжийг бага байхаасаа авсан. Аливаа зүйлийг найруулагч буюу эхний шатны ажиллагааны хүн байна, болно гэж мөрөөддөг байсан.
Гэхдээ балетын найруулагч болно гэж бодоогүй, кино юм уу драма руу орно гэж боддог байсан. Сургуулиа төгсөөд их сургууль сонгохдоо бүжгийг сонгоогүй. Кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн буюу менежер гэсэн ангид орж нэг жил сурсан. Тэр сургууль нь тухайн үед жаахан асуудалтай байсан. Тэгээд дараа жилээс нь СУИС-ийн бүжгийн ангид шалгалт өгөхдөө бүжгээ өөрөө дэглээд үзүүлтэл намайг багшийн ангид ор гэсэн. Харин есдүгээр сарын 1-нд иртэл чи ерөөсөө найруулагчийн ангид шалгалт өг гээд тэгээд тэнцээд орсон доо.
-УДБЭТ босго өндөртэй. Хүссэн хүн бүр орж чаддаггүй байх?
-УДБЭТ-тай холбогдох болсон шалтгаан нь манай мэргэжлийн багш Б.Жамъяндагва гуай холбож өгсөн. Багш маань “Чамаас юм харагдаж байна. Цаашид юм хийе гэвэл балетын жүжигчнээр ажиллах хэрэгтэй. Дараа нь найруулагч болбол чамд илүү тохирно” гэсэн. Төгсөх курст дадлагын ажил гэж ордог байхад театрт хоёр сарын дадлага хийсэн. Төгсөөд балетын жүжигчнээр орж гурван жил гаруй ажиллаад найруулагч болсон доо.
| https://ikon.mn/n/10ps |
10pt | Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүд түргэний машинтай боллоо | ikon.mn | 05/26/2017 10:50:00 |
2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069 маркийн нийт 151 машиныг өгөх юм.
Үүнээс Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд өчигдөр 12 автомашин олголоо.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан.
Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж: ЭМЯ | https://ikon.mn/n/10pt |
10pv | 80, 90 -ээд оны залуусын шүтээн “EAST-17” Монголд ирнэ | СУРТАЛЧИЛГАА | 05/26/2017 11:05:00 |
Их хотын хамгийн том интертайнмент төв “Crocus Event hall” –оос улирал тутам цаг хугацааг ухраан дурсамж сэргээхээр зохион байгуулдаг “Back to the 80, 90 Disco Crocus” арга хэмжээнийхээ хүрээнд Европийн алдарт London Beat, La Bouche, Joy хамтлагуудыг эх орондоо авчирч байсан нь саяхан.
Харин энэ удаа дэлхий дахинд 18 сая цомог борлуулж байсан Их Британийн алдарт хөвгүүдийн хамтлаг East-17 хамтлагийг 2017 оны 06-р сарын 09 нд фенүүдтэй нь уулзуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Цомгуудыг нь ахин дахин сонсдог байсан залуусын сэтгэлийг хөдөлгөсөн алдартай уран бүтээлүүдийг нь хамтдаа дуулж бүжиглэсэн гайхалтай тоглолт болох нь гарцаагүй биз ээ!
2004 онд East-17 Монголд
1990-ээд онд өөрийн гэсэн өнгө аяс, стиль имижээрээ тодрон хөгжмийн урлагт ДЭЛХИЙН гэх тодотголыг хүртэж чадсан хөвгүүдийн хамтлаг бол East-17 билээ.
Тус хамтлаг 2004 оны зун Монголд ирж LUMINO хамтлагтай хамтран нэгэн үдшийг доргиож өнгөрөөсөн ч залуу нас, хайр, аз жаргалын тухай цоглог хэмнэл бүхий тэдний хит уран бүтээлүүдтэй танилцсан 40 минут Монголын фенүүдийнх нь хувьд чамлалттай хугацаа байсан гэдэг.
2017 онд East-17 Crocus Event hall-д
Үүнээс хойш хэдийнээ 13 жил өнгөрчээ. Одоо ч тэдний хит уран бүтээлүүд болох It`s all right, House of love, Stay another day –г залуус сонссоор.
Танил, дотно хэрнээ тухайн үеийн дурсамжийг сэргээх, залуу насыг нь санагдуулам ая эгшгийг бид Монголдоо, тэр дундаа Crocus Event hall-д мэдрэх боломж тун удахгүй бүрдэх гэж байна.
Тэдний түүх
East 17 хамтлаг нь 1991 онд Лондон хотод байгуулагдаж хотынхоо шуудангийн хаягийг хамтлагийн нэрээ болгосон түүхтэй. Анх байгуулагдахдаа AMERICAN RAP урсгалаар гарч ирж байсан нь залуучуудын сонирхлыг маш хурдан татаж нэр алдарт хүрэх анхны алхам нь болсон байдаг.
Хамтлагийн гишүүд сингл уран бүтээлүүдээ ремикс хэлбэрт хөрвүүлж эхэлсэнээр удалгүй тус хамтлаг Dance хэмнэлд илүү амжилт гарган тэдний содон, шинэлэг, загварлаг дүр төрх нь 1990-ээд оны өсвөр үеийнхэн, залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг болгожээ.
East-17 хамтлагийн 1992 оны 8-р сард гаргасан House of Love дебют сингл нь олон нийтэд хүрсэн даруйдаа Их Британийн топ 10-н хитд жагсаж тухайн ондоо нийт 600,000 хувь борлуулагдсан байдаг.
Байгуулагдсан цагаасаа хойш тус хамтлагийн 12 хит дуу ТОП 10-т багтаж, 18 сингл нь шилдэг 20-д удаа дараа 1-5 долоо хоногоор жагсаж, 4 цомог нь шилдэг хитийн жагсаалтад тэргүүлж байсан гайхалтай амжилтыг гаргаж байсан.
Одоогоор хамтлаг 3 гишүүнтэй бөгөөд 2010 онд Brian Harvey, 2013 онд Tony Mortimer нар уран бүтээлээ орхисоноор унаган гишүүдээс Terry Coldwell, John Hendy нар үлдэж 2014 оноос Robbie Craig –ыг шинэ гишүүнээр элсүүлэн уран бүтээлээ туурвиж байна
Тэд одоо ч ДЭЛХИЙН ХАМТЛАГ
Өнгөрсөн (2016) оны 3-р сард дуучин Adele твиттертээ East-17 хамтлагын Been around the world, but there's no place like home, oh baby буюу Around the World дууны Брайны дуулдаг дахилт хэсгийг Твиттертээ оруулан East 17 хамтлагийн таних тэмдэг бүхий хүрэмтэй зураг өмсөж жиргэсэн нь энэхүү хамтлаг 90-ээд оны охид, хөвгүүдийн дурсамж бүхэнд хоногшсон байдгийн нэгэн тод илрэл юм.
Ийнхүү нэгэн цагт дэлхийн шүтээн байж домог болж чадсан East-17 хамтлаг “Crocus Event hall”- д уран бүтээлээ толилуулахаар шинэ бүрэлдэхүүнээрээ эх оронд маань айлчлах болсон урамтай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна. Энэ зуны хамгийн анхны тэсрэлт хийсэн шоуны тасалбараа 60000, 100000 төгрөгөөр Ticket.mn болон 1900-1800 аар захиалах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77110101, 80044411, 80101144
| https://ikon.mn/n/10pv |
10pw | “Монголбанкны валютын нөөц 2020 онд ДӨРВӨН тэрбум ам.долларт ХҮРНЭ” | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/26/2017 11:25:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тавдугаар сарын 25-нд буюу өчигдөр манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орохоор болсон. Хөтөлбөрийн нэг үндсэн чиглэл нь Монголбанкны засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангахaд чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийх юм.
Манай улсын валютын нөөц ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хангалттай хэмжээнд нэмэгдэхээр төлөвлөгджээ. Валютын нөөц гэдэг улс орны мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байхад чухал нөлөөтэй байдаг.
Энэ талаар Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа "Монгол Улсын гадаад валюын нөөц одоо 1.2 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Энэ нь импортын хоёр сарын хэрэгцээг хангах түвшинд байна гэсэн үг.
ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу валютын нөөц аажмаар нэмэгдэж энэ оны эцэс гэхэд 1.6 тэрбум ам.доллар, 2020 он гэхэд 4 тэрбум ам.доллар буюу импортын 6.7 сарын хэрэгцээг хангаж өснө гэсэн таамаглалыг хийсэн байгаа" гэв.
Банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийнэ
Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил тус банкнаас гаргасан хэвлэлийн мэдээллийг танилцуулав.
Хэвлэлийн мэдээлэлд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд “Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төв банкны бие даасан, хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан орчныг бүрдүүлэх, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд банкинд хүндрэл үүссэн үед асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх боломжийг дээшлүүлнэ.
Банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг (AQR) хийх бөгөөд ингэснээр банк, санхүүгийн системийн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, улмаар санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлох боломжтой болох юм.
Банкны системийн эрүүл, найдвартай үйл ажиллагаа нь цаашид хувийн секторын дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлэх болно” гэдгийг онцоллоо.
Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт 5.5 тэрбум ам.долларын хэмжээтэй санхүүжилтэд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын байгууллагуудаас гадна Япон, БНХАУ, БНСУ зэрэг хоёр талт хамтын ажиллагааны орнууд дэмжлэг үзүүлэхээр болсон билээ. | https://ikon.mn/n/10pw |
10px | DJI компани хамгийн хямд дроноо гаргалаа | Р.Түвшин, iKon.mn | 05/26/2017 11:12:00 |
Дэлхийд дрон үйлдвэрлэлээр тэргүүлдэг Хятадын DJI компани өнгөрсөн Лхагва гарагт $499-ийн үнэтэй буюу өөрийн хамгийн хямд үнэтэй дроныг Нью Йорк хотод танилцуулжээ.
Алган дээрээсээ нисгэж, алган дээрээ буулгадаг Spark нэртэй жижиг дрон нь 300 грам жинтэй, 1080 цэгийн видео камертай бөгөөд удирдлага, гар утас, эсвэл гарын хөдөлгөөнөөр удирдагддаг юм байна. Масс зах зээлд зориулж гаргасан дрон нь зургаадугаар сарын дундаас худалдаалагдаж эхэлнэ. Шэнжэньд төвтэй DJI компани нь дэлхийд дрон үйлдвэрлэлээр тэргүүлдэг хэдий ч өмнөх бүх загварууд нь $1,000 давсан үнэтэй, аж үйлдвэрийн салбарууд, кино уран бүтээлчдэд зориулагддаг байсан юм.
Энэ онд $6 тэрбумын борлуулалт хийх зорилготой байгаа DJI 2020 он гэхэд $11.2 тэрбумын орлоготой болох зорилготой байгаа. Тиймээс тэд зах зээлээ энгийн хэрэглэгчид чиглэсэн бүтээгдэхүүнээр тэлж байгаа нь энэ юм.
Энгийн хэрэглэгчийн зах зээлд DJI компанитай Хятадын компаниуд өрсөлдөж, маш хямд үнэтэй дронууд гаргасаар байгаа. Харин гадаад зах зээлд GoPro компани саяхан тэдний өрсөлдөгч болсон юм. GoPro нь зүүдэг камерны үйлдвэрлэгч бол саяхан анхны Karma дроноо гаргасан. Гэвч зай тэжээлийн асуудлаас болоод зах зээлээс эргүүлэн татаад байгаа юм.
Эх сурвалж: Japan Times
| https://ikon.mn/n/10px |
10py | Хүүхдэдээ бэлэг авч өгөхдөө хүнсний бүтээгдэхүүний хугацааг шалгаж байхыг зөвлөлөө | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/26/2017 12:21:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Хүүхдийн баяртай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Нийслэлийн есөн дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийжээ.
"Аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүнийг зөв хадгалж худалдаалдаг болсон байна"
Гэрэл зургийг Mpa.mn
НМХГ-ын Эрүүл Мэнд Боловсрол Судалгаа Хяналтын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Одоогийн байдлаар хяналт шалгалтын ажил үргэлжлэн явагдаж байгаа.
Шалгалтын хугацаанд нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчилтэй байсан газруудад улсын байцаагчийн заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1,565,710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авсан.
Ингэснээр чанаргүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, хордлого халдвараас сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.
Энэ жилийн хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн ч урд оны мөн үетэй харьцуулахад бага байна. Энэ нь иргэд хүнсний бүтээгдэхүүнийг соёлтэй хэрэглэх, аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүнийг зөв хадгалж худалдаалдаг болсонтой холбоотой” гэв.
Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнүүдээс 69 нэр төрлийн, 1,444,910 төгрөгийн бүтээгдэхүүн нь хугацаа хэтэрсэн байжээ. /Үүнд: Ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кисель, чоко пай, резинэн чихэр, модтой чихэр, тоглоомтой чихэр/
"Эцэг эхчүүд бэлгийг задалж, доторх бүтээгдэхүүнийг шалгаж үзэх бүрэн эрхтэй"
Гэрэл зургийг Mpa.mn
НМХГ-ын хүнсний чанар стандартыг хариуцлсан улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг "Эцэг эхчүүдэд бэлгийг задалж, доторх бүтээгдэхүүний он сар, орц найрлагыг нэг бүрчлэн шалгаж авах эрх бий.
Хүүдэдээ бэлэг сонгохдоо ямар ямар бүтээгдэхүүнүүд орсон, түргэн гэмтэх бүтээгдэхүүнүүд орсон эсэхийг шалгаж үзэх бүрэн эрхтэй.
Тиймээс нэг бүрчлэн орц найрлага, хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн он сар өдөр зэргийг сайтар шалгаж авахыг зөвлөж байна" гэв.
Зөрчилтэй бүтээгдэхүүнүүд
Гэрэл зургийг Mpa.mn
Зөвлөмж
Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх.
Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа шүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80 гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчийн хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
Гадаа аагим халуун болж, агаарын хэм +31 хүрч байгаа энэ үед худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа хадгалахгүй байх.
Хүүхдүүдийг хөдөлгөөнт автомат тоглоом дээр тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх.
Нарны хурц туяанаас хамгаалж, малгай, нарны хаалт тогтмол хэрэглэх, наршихаас хүүхдүүдийг хамгаалах.
Хүүхдийг гадаа тоглосны дараа болон гаднаас орж ирсний дараа даруй гарыг савандаж угаалгах.
Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхдэдээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраас, хадгалах хугацаа дууссан эсэх хадгалалтын горим зөв явагдаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
Гудамж талбайд ил задгай худалдаалж буй жимс, чихэр, бэлэг зэргийг худалдан авахгүй байх.
Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулж байна.
| https://ikon.mn/n/10py |
10q | “Хувийн хэвшилтэй зөвшилцөж улс орны гол асуудлуудыг ярих хэрэгтэй” | Д.Эрдэнэцэн, iKon.mn | 11/06/2013 11:25:00 |
Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг гол цөм нь хувийн хэвшлийнхэн. Гэтэл төр засгаас үзүүлэх дэмжлэг хомс төдийгүй тэдний оролцоог жилээс жилд сулруулж байгаад хувийн хэвшлийнхэн сэтгэл гонсгор байна.
Өөрөөр хэлбэл, бор зүрхээрээ өдийг хүрч, хэдэн зуун мянган иргэдийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийнхэн төлсөн татварынхаа ашиг шимийг тэр бүр хүртэж чадахгүй байгаа юм.
Ч.Хашчулуун: Төрийн оролцоо хэт замбраагүй байна. Байрны үнэ, таксины үнийг зохицуулах гээд. Энэ бүхэнд нь дандаа алдаа гарна. Үүнээс болж хүмүүсийн амьжиргааны түвшин унаж байна.
Хэрэв улсаас тэднийг дэмжиж, оролцоог нь бүх шатанд нэвтрүүлж чадвал улсынхаа хөгжилд одоо байгаагаас илүү ихийг хийж чадна гэдгийг өнөөдөр болж буй “Хувийн хэвшлийн хөгжил” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчид нь дурдлаа.
Эл хэлэлцүүлгээр “Төрийн ачааллыг хувийн хэвшилд”, “Хууль эрх зүйн зохицуулалтын үр ашигтай байдал”, “Гурамсан холбоо”, “Хувьчлал хариуцлагатай Засгийн газар” гээд нэлээд олон чухал сэвдийг хөндөн хэлэлцэж байна.
Энэхүү хэлэлцүүлгийн эцсийн үр дүн нь хувийн хэвшлийнхэний өмнө тулгамдаж байгаа асуудал, татварын дарамт, бизнес өргөжүүлэх боломж яагаад хомс байгаа тал дээр дүгнэлт гаргаж, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ хэмээн ХХДҮЗ-ийн Удирдах Зөвлөлөөс мэдээллээ.
Хэлэлцүүлгийн үеэр эдийн засагч Ч.Хашчулуун “Төрийн оролцоо хэт замбраагүй байна. Байрны үнэ, таксины үнийг зохицуулах гээд. Энэ бүхэнд нь дандаа алдаа гарна. Үүнээс болж хүмүүсийн амьжиргааны түвшин унаж байна. Тиймээс Засгийн газар хувийн хэвшилтэй зөвшилцөж улс орны гол асуудлуудыг ярих хэрэгтэй байна” гэж онцолсон. | https://ikon.mn/n/10q |
10q1 | "Гелиэр хийлсэн бөмбөлөг гал авалцаж, хүүхдийн нүүр ам түлэх эрсдэлтэй байдаг" | Г.Мөрөн, iKon.mn | 05/26/2017 12:38:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Манай улсад орж ирж байгаа хүүхдийн тоглоомуудын 60-70 орчим хувь нь БНХАУ-аас орж ирдэг байна. Хүүхдийн тоглоомонд хийсэн хяналт шалгалтаар БНХАУ-аас ганзагын наймаагаар орж ирсэн тоглоомуудад эрүүл ахуй, аюулгүй байдлын зөрчил гардаг аж.
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын байцаагч Ц.Батцэнгэл “Эцэг, эхчүүддээ зөвлөхөд хүүхдэдээ тоглоом худалдаж авахдаа хаяг шошгыг анхаарч байх хэрэгтэй.
Үүнээс гадна ганзагаар орж ирсэн хүүхдийн хараанд гэмтэл учруулж болзошгүй сумтай буу зэрэг харвадаг төрлийн тоглоомыг хүүхдүүддээ авч өгөхгүй байхыг анхааруулж байна.
Мөн гелиэр хийлсэн бөмбөлгүүд байдаг. Энэ бөмбөлгийг халуунд байлгаснаас гал авалцаж, хүүхдийн нүүр ам түлэгдэх эрсдэлтэй байдаг учраас эцэг эхчүүдийг хүүхдүүддээ авч өгөхгүй байхыг анхааруулъя.
Ийм тоглоомууд нь хилийн боомтуудаар албан ёсны зөвшөөрөлтэй орж ирэхгүй байгаа. Ганзагаар орж ирж байгаа учраас ил задгай худалдаалагдаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн сүүлийн хоёр жилийн тандалт судалгаанаас харахад зарим тоглоомын хүнд металын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд бий.
Энэ нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, үйлдвэр нь тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй, дүгнэлтгүй худалдаалагдаж байсан" гэв.
Хүүхдийн тоглоомын хаяг шошгонд,
Тухайн тоглоомыг үйлдвэрлэсэн газрын нэр,
Хийгдсэн материал,
Угааж цэвэрлэх заавар,
Хэдэн насны хүүхэд тоглох боломжтой талаар санамжууд тавигдсан байх ёстой ажээ.
| https://ikon.mn/n/10q1 |
10q2 | 2017 онд эдийн засгийн өсөлт -0.2 хувь байхаар таамагласан | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/26/2017 11:47:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан тухай Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн билээ. Энэ нь олон улсын байгууллагууд болон дотоодын бодлого тодорхойлогчдын хүлээлтээс давсан үзүүлэлт юм. Гэхдээ энэхүү өсөлт нь улирлын чанартай бөгөөд оны эцэст буурсан байна гэдгийг эдийн засагчид хэлж буй.
Тухайлбал оны эцсээр манай эдийн засгийн өсөлт -0.2 хувь буюу бага зэрэг агшсан байх талаар Монголбанкны Бодлогын хэрэгжилт, зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул өнөөдөр мэдээллээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Эдийн засгийн өсөлт 2016 оны эцэст ОУВС-гаас хүлээж байсан төсөөллөөс өндөр буюу 1 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь уул уурхайн салбарын өсөлт хүлээгдсэнээс өндөр байсантай холбоотой. Уг өсөлт уул уурхайн бус салбартаа ч эерэгээр нөлөөлсөн.
2017 оны хувьд эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнө нь -2.1 хувь гэж төсөөлж байсан. Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой шинэчилж өсөлт -0.2 хувь байна гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн төлвийг бага зэргийн агшилттай буюу 0 орчим хувь байна гэж харж байна. Цаашид томоохон мега төслүүд хэрэгжвэл 2017 оны эдийн засгийн өсөлтийн төлөв өөр байх боломжтой” гэсэн юм. | https://ikon.mn/n/10q2 |
10q3 | Монголын иргэн төлбөрийн карт хулгайлж, ашигласан хэргээр Макаод баригджээ | Р.Төмөр, ikon.mn | 05/26/2017 11:57:00 |
Монгол улсын 33 настай иргэн бусдын төлбөрийн картыг хулгайлж, 250,000 патакийн ($31,000) үнийн дүнтэй бараа худалдаж авсан нь илэрч баривчлагдсан тухай Макаогийн цагдаа өчигдөр мэдээлжээ.
Тус хотод жуулчилж байсан швейцарь эмэгтэй болон орон нутгийн нэг иргэний хэтэвч хулгайд алдагдсан гэх дуудлагыг өмнө нь цагдаагийн газар хүлээж авсан юм байна. Хоёр хохирогчооос нийт гурван төлбөрийн карт хулгайлагдсан байжээ. Тэднийг харгалзах банкандаа хандаж шалгуулахад их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авсан байсан нь мэдэгдсэн тул цагдаад хандсан гэнэ.
Макаогийн өдөр тутмын MacauPost сонины сайтад ийм товч мэдээлэл өнөөдөр нийтлэгджээ. Бүрэн нийтлэл нь тус сонины цаасан хувилбарт хэвлэгдсэн байна.
Эх сурвалж: MacauPostDaily
| https://ikon.mn/n/10q3 |
10q4 | ФОТО: Хөрөнгийн биржийн 5,482 дахь арилжааг эхлүүлж, ХҮНДЭТГЭЛИЙН ЦАН цохилоо | А.Төгөлдөр, iKon.mn | 05/26/2017 12:06:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Учир нь одоогоос 12 жилийн өмнөх тавдугаар сарын 25-нд Монгол Улсад анх удаа IPO хийгджээ.
Компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх, нэмэгдүүлэх тодорхой зориулалт бүхий санхүүжилтийг хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаа гарган, нийтэд санал болгох замаар босгох үйл ажиллагааг IPO гэдэг.
2005 онд Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн анхны IPO амжилттай болсон бөгөөд түүнээс хойш нийт 22 компани IPO хийх хүсэлтээ Хороонд гаргаснаас 15 компанийх нь амжилттай болж, олон нийтээс 97.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татаж чадсан байдаг. Мөн нэмж хувьцаа гаргах замаар 7 компани 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгө босгожээ.
Гэрэл зургийг mpa.mn
Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны дэд дарга Д.Баярсайхан 2014 оноос эхэлсэн “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилт сайн үнэлгээ авсныг дурдаад, төслийн хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, оролцогчдыг чадавхжуулах, зах зээл өндөр хөгжсөн орны туршлагыг судлах, хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр цөөнгүй ажил хийгдсэнийг тэмдэглэж, хамтран ажиллаж буй ЖАЙКА байгууллагад талархал илэрхийлэв.
Төслийн эхний үе шат ирэх долдугаар сард дуусах бөгөөд хоёр дахь үе шатыг 11 дүгээр сараас эхлүүлэхээр Хороо болон ЖАЙКА байгууллага тохиролцон шийдвэрлээд байгааг дуулгасан юм. Дараагийн шатанд дотоодын компаниудын IPO гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн нэр хүндтэй биржүүдэд давхар бүртгэл хийж, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох талаар бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр онцоллоо.
Хөрөнгийн биржийн 5,482 дахь арилжааны нээлтэд Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны дэд дарга Д.Баярсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Сато Мүцүми нар “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн багийнхан оролцлоо.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10q4 |
10q5 | МЕССЭЖ-ээр ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ! | СУРТАЛЧИЛГАА | 05/26/2017 12:15:00 |
ТАНД ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ?
Тэгвэл гар утаснаасаа ганцхан мессэж нисгээд л зээл авах боломжтой “Мессэж зээл”-ийг нэвтрүүлж байна. Одоо та яаралтай төлбөр тооцоо, санхүүгийн асуудлаа хоромхон хугацаанд шийдвэрлэх боломжтой боллоо. Мобифинанс ББСБ-аас Мобикомын хэрэглэгчдэд дугаарын ашигласан хугацаа, төлбөр төлсөн түүх дээр нь үндэслэн МЕССЭЖ-ээр ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ!
Мобикомын үнэнч хэрэглэгч та “МЕССЭЖ ЗЭЭЛ” үйлчилгээний эрхээ нээлгээрэй!
ЗЭЭЛ АВАХ ХЯЛБАР БАС АМТТАЙ БОЛЛОО!
ХЭРХЭН ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ ВЭ?
Та Мобикомын Теди 1, Теди 2, Сансар эсвэл Цамбагарав үйлчилгээний салбарт цахим үнэмлэхтэйгээ ирж, “МЕССЭЖ ЗЭЭЛ”-ийнхээ эрхийг нээлгээд Мобикомын сүлжээ нэвтэрсэн хаанаас ч, хэдийд ч мессэж илгээхэд л зээл авах боломжтой болно.
“МЕССЭЖ ЗЭЭЛ”-ийн эрхээ нээлгэсэн эхний 3000 хэрэглэгчдээ “Байгальд ээлтэй эко тор” бэлэглэх болно!
ХЭРХЭН ЗЭЭЛ АВАХ ВЭ?
Маш амархан. Зээлийн эрхээ нээлгэсний дараа 555 дугаарт ZEEL XXXXX /XXXXX зээлэх дүн/ гэсэн мессэжийг илгээхэд таны candy дансанд харгалзах дүнгээр зээл орно. Та авсан зээлээ хугацаандаа эргэн төлснөөр таны дараагийн зээл авах эрх нээгдэх бөгөөд “МЕССЭЖ ЗЭЭЛ” үйлчилгээний гэрээний хүчинтэй хугацаанд хэдэн ч удаа зээл авах боломжтой байна.
ОДОО ЗЭЭЛИЙГ МЕССЭЖ НИСГЭЭД Л АВДАГ БОЛЛОО!
Мессэж зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
| https://ikon.mn/n/10q5 |
10q6 | Ү.Хүрэлбаатар: Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе Ням гарагт хуралдана | А.Үлэмж, iKon.mn | 05/26/2017 12:54:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж өнөөдөр ээлжит бус их эеийг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
Ээлжит бус Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатар "МҮБХ-ны нэрийг барьж ээлжит бус их эеийг зохион байгуулахгүй гэсэн мэдэгдэл гарсан байгаа. Энэ мэдэгдэл нь МҮБХ-ны тэргүүн гэх Р.Нямдоржийн мэдэглэл юм.Тиймээс бид өнөөдөр албан ёсоор ээлжит бус их Эеийг зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байна.
2002 онд МҮБ-ийн дөрөвдүгээр их эе гэж хуралдсан. Уг хурал дээр бүх асуудлаа шийдсэн боловч нэг асуудлаа шийдээгүй үлдсэн. Тэр нь МҮБХ-ны тэргүүнийг сонгож чадалгүй дууссан байдаг. Үүнээс хойш МҮБХ-ны тэргүүнийг сонгох маргаан 15 жилийн турш үргэлжилж өнөөдөр эцсийн цэгээ тавих үе дээр ирсэн байна.
Энэ хугацаанд Монголын дээд шүүхийн гурван шатны шийдвэр гарч, ээлжит бус Их Эеийг цэцдийн зөвлөлөөс зарлахыг даалгасан байдаг. Цэцдийн зөвлөл уг хурлыг хуралдуулахгүй явсаар ирсэн. Гэвч энэ Ням гарагт хуралдах юм.
Ээлжит бус Их Эеийн төлөөлөгчид бүгд сонгогдсон байгаа" гэв.
МЭДЭГДЭЛ:
| https://ikon.mn/n/10q6 |
10q7 | АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №29 "Сондор Хилэн" төвийн багш С.Төмөрбат | ikon.mn | 05/26/2017 12:51:00 | “Сондор хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат ШУУД дамжуулалтаар англи хэлний алсын зайны хичээлийг зааж байгаа билээ.
Тэрбээр англи хэлний анхан шатны нийт хорин найман хичээлийг заагаад байна. Түүний зааж буй 29 дэх хичээлийг хүлээн авч үзнэ үү.
https://www.facebook.com/iKonNews/videos/673348336184071/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
С.Төмөрбат багшийн англи хэлний хичээлийг тогтмол үздэг болон англи хэл сурахыг хүсч буй хүмүүс iKon.mn сайтын Ikon News фэйсбүүк хаягаар ШУУД дамжуулах хичээлээр сонирхсон асуултаа сэтгэгдэл хэсэгт бичих боломжтой.
С.Төмөрбат багшийн одоогоор заасан хичээлүүдийг ЭНДЭЭС бүгдийг нь дарааллын дагуу үзэж болно. | https://ikon.mn/n/10q7 |
10q8 | Их засварт байсан найман троллейбусыг үйлчилгээнд гаргажээ | ikon.mn | 05/26/2017 13:20:00 |
Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ.
Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобустай.
Харин тус баазын 47 троллейбуснаас зөвхөн 30 нь л үйлчилгээнд гардаг байсан юм. Үлдсэн 17-гийнх нь 12 троллейбусанд их засвар хийх шаардлагатай байжээ. Тэгвэл тус баазын удирдлага солигдож өнгөрсөн оны наймдугаар сараас троллейбусны бэлэн байдлыг 93 хувьтай болгосон байна.
Өөрөөр хэлбэл, их засвар шаардлагатай троллейбусыг өөрийн хөрөнгөөр үе шаттайгаар засварлаж өнгөрсөн хугацаанд таван троллейбусыг үйлчилгээнд гаргаад байсан бол өнөөдөр үлдсэн 12 троллейбусны 8-ыг нь их засвараас гаргаж ашиглалтад орууллаа. Харин одоо үлдсэн дөрвөн троллейбусыг үйлчилгээнд гаргахад бэлэн боллоо.
Харин одоо үлдсэн дөрвөн троллейбусыг үйлчилгээнд гаргахад бэлэн боллоо.
Дашрамд дуулгахад, энэ онд троллейбусны компани байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд тус баазынхан 30 шинэ бүтээлч ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх ажил юм. Мөн ОХУ-аас буцалтгүй тусламжаар босгосон троллейбус комбинатын эх суурийг цаашид залгамжлуулан хөгжүүлэх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
| https://ikon.mn/n/10q8 |
10q9 | Зургаадугаар сарын 1-нд “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг багачуудад танилцуулна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/26/2017 14:21:00 |
Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Монгол хүүхдүүд” сэдэвтэйгээр хүүхдийн баярын үйл ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11:00-16:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.
Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дарга Ж.Дамдинцэрэн "Энэ удаагийн “Монгол хүүхдүүд" баярын үйл ажиллагаа нь Монгол хүүхдүүдийн оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх онцлогт нийцсэн Оньсон наадгай, Шагайн наадгай, Хөлөгт наадгай, Ээдрээ тайлах наадгай, Өрж эвлүүлэх наадгай, Эрийн гурван наадгай зэрэг Монголын уламжлалт 15 төрлийн 3,000 гаруй эрт үеэс уламжлагдан ирсэн тоглоом наадгайг хүүхэд багачуудад танилцуулах зорилготой.
Мөн эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хамтдаа тоглох, түгээн дэлгэрүүлэх, тухайн төрлийн Монгол контентыг бий болгож Соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах чиглэлийг баримталж ажиллана.
Сүхбаатарын талбайгаа бид дөрвөн хэсэгт хуваасан байгаа.
А хэсэгт нь төв тайз болон хүндэт зочид
B хэсэгт уламжлалт тоглоом наадгай,
С хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагууд
D хэсэгт худалдаа үйлчилгээний хэсэг тус тус байрлана " гэлээ.
Түүнчлэн энэ удаагийн баяраар уламжлалт 15 нэр төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын тоглоом наадгайг нь сайн мэддэг 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг хүүхэд багачуудад зориулан шинээр гаргаж байгаа юм.
Зарим томоохон аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнээс үнэ төлбөргүйгээр хүүхдүүдэд тараах болно.
Тухайлбал, Монголын Сүүний Холбооноос 10,000 хүүхдэд сүү тараг тарааж, ТЭСО ХХК нь хүүхдэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж азтан тодруулна.
Мөн “Монгол Контент” ХХК-иас “Маамуу” брэнд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан хүүхдийн оролцоотой үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.
Хүүхдийн баярын арга хэмжээг МҮОНТВ, UBS телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулалт хийнэ. | https://ikon.mn/n/10q9 |
10qb | Элчин сайд Л.Баттулга Гүржийн ерөнхийлөгчид ИЖБ-ээ өргөн барив | ikon.mn | 05/26/2017 13:59:00 |
Монгол Улсаас Гүрж Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Гүрж Улсын Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид 5 дугаар сарын 24-ий өдөр итгэмжлэх жуух бичгээ барилаа.
Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Гүрж Улсын Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид уламжиллаа.
Монгол Улс, Гүрж Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсаас Гүрж Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга нь Будапештийн эдийн засгийн их сургуулийг төгссөн. Орос, англи, унгар хэлтэй. 1978 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлсэн.
Унгар Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх, Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч юм.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/10qb |
10qc | Д.Бат-Эрдэнэ: Хүүхдийн баяраар ЗЦА-аас 365 албан хаагч хамгаалалтад гарна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/26/2017 14:49:00 |
Хүүхдийн баяраар Замын Цагдаагийн Алба хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.
Замын Цагдаагийн албаны хамгаалалтын хэлтсийн тасгийн дарга Д.Бат-Эрдэнэ "Замын Цагдаагийн Албаныхан хүүхдийн баяраар бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.
Замын Цагдаагийн Албанаас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүүхдийн соёлын амралтын хүрээлэн дээр нийт 365 албан хаагч хамгаалалтад гарна.
Үлдсэн бие бүрэдэхүүн алслагдсан болон ачаалал ихтэй зам талбайд ажиллана.
Хамгаалалтын үеэр Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.
Мөн энэ амралтын өдрүүдээр цаг агаарын байдал дулаарсантай холбогдуулан орон нутгийн замд чиглэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон зорчигдын тоо нэмэгдэж байна.
Үүнийг дагаад зам тээврийн осол гэмтэл гарах нь ихэссэн.
Жолооч нарт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна" гэв. | https://ikon.mn/n/10qc |
10qd | ХӨТӨЛБӨР: Хүүхдийн баяраар хаана, юу үзэж болох вэ? | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/26/2017 15:20:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногийн Пүрэв гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр.
Ингээд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулагдах соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
Нэгдсэн арга хэмжээнүүд
Д.Сүхбаатарын талбайд
/06 дугаар сарын 01-нд /
11:00-16:00 цагийн хооронд "МОНГОЛ ХҮҮХЭД" баярын арга хэмжээ болно.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд "Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.
ЖҮЖИГ
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.
Улсын драмын эрдмийн театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.
Хүүхэлдэйн театр
05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.
КИНО
Гэгээнтэн кино театр
06 дугаар сарын 01-ний өдөр
Маргад эрдэнийн орноор аялсан нь / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино/
Карибын тэнгисийн дээрэмчид
Спарк /.Хүүхэлдэй кино/
Галактикийн хамгаалагчид -2
Харийнхан
Тэнгис кино театр
06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино Өргөө кино театр
06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино Монголын хүүхдийн ордон
06 дугаар сарын 01-ний 14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ХӨТӨЛБӨР
Баянзүрх дүүрэг
05 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагаас Дүүргийн Соёлын ордонд “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сүхбаатар дүүрэг
05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Баянгол дүүрэг
05 дугаар сарын 31-нд 12:00 цагаас УБ Паласийн гадна талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
05 дугаар сарын 31-нд 12:30 цагаас Төмөр замын дээд сургуулиас УБ Палас хүртэл парад алхана.
Багануур дүүрэг
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Багахангай дүүрэг
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Налайх дүүрэг
05 дугаар сарын 31 -нд 9:40 цагаас Соёлын ордны өмнөх талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Хан-Уул дүүрэг
06 дугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Чингэлтэй дүүрэг
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сонгинохайрхан дүүрэг
05 дугаар сарын 30-нд 14:00 цагт Аса циркэд Шилдэг өнгө продакшнтай хамтран Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. | https://ikon.mn/n/10qd |
10qe | Марк Зукербэрг анх удаа Харвардад нэг ажлыг бүрэн хийж дуусгалаа | Р.Түвшин, iKon.mn | 05/26/2017 14:33:00 |
2004 онд хувийн компаниа байгуулахаар Харвардын их сургуулийг орхисон Марк Зукербэрг өчигдөр буюу Пүрэв гарагт тус сургуульд эргэн ирж, 2017 оны төгсөгчдөд үг хэлэн, хүндэт докторын зэрэг хүлээж авчээ.
Байнгын чөлөөт хувцаснаас салдаггүй Марк энэ өдөр хослол өмсөж, зангиа зүүсэн нь содон харагдаж байв. Тэрээр “Хэрвээ би өнөөдөр хэлэх үгээ дуусгаж чадвал миний Харвардад анх удаа нэг ажлыг бүрэн хийж дуусгасан тохиолдол болох гэж байна” хэмээн хошигнож үгээ эхэлсэн юм.
Маркийн илтгэлд улс төрийн агуулга дүүрэн байсан хэдий ч улс төрд орох бодолгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байлаа.
Цагаачлал, цаг уурын өөрчлөлт, ажлын байр, суурь орлого, арьс өнгөний үзэл, эрүүлийг хамгаалах гээд бодлогын чанартай олон сэдвээр хэлсэн үг нь 40 минутад багтжээ. Тэр ч байтугай залуу тэрбумтан маань “бүх хүн онлайнаар сонгуульд оролцох боломжийг нээж, ардчиллыг орчин үежүүлэх шаардлагатай” гэж саналаа хэлсэн байна.
Марк мөн хувийн амьдралын түүхээсээ ярихдаа ирээдүйн эхнэр Присила Чантай танилцсанаа Харвардад байх үеийн хамгийн сайхан дурсамж гэжээ. “Би түүн рүү хараад, гурав хоногийн дотор би сургуулиас хөөгдөх гэж байгаа тул даруй болзож танилцмаар байна гэж хэлсэн” хэмээн дурсах үед сонсогчдын суудалд байсан Чан нулимсаа арчиж байв. Харвардад орсон нь түүний эцэг эхээ хамгийн том баярлуулсан тохиолдол одоо болтол хэвээр байгааг Марк бас хэлсэн байна.
Тэрээр цааш нь ярихдаа боломж бүрийг алдахгүй ашиглаж, алдаанаас айхгүй байхыг төгсөгчдөд захиад “Бэйонсе хүртэл ‘Halo’-г дуулахын тулд хэдэн зуун дуу дуулсан шүү дээ” гэж жишээ татжээ.
Марк дараа нь “universal basic income” буюу ажил хийсэн үгүйгээс үл хамааран хүн бүр баталгаат суурь орлоготой байх санааг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байна. “Аль нэг ажил олгогчоос үл хамаарсан хүүхэд халамж, эрүүл мэндийн бодлоготой байх” маш чухал гэдгийг хэлээд үүнийг хэрэгжүүлэхийн тулд амжилттай яваа хүмүүс нь зардлаас хуваалцдаг байх ёстой гэжээ.
Ингэхдээ Марк өндөр орлоготой хүмүүс, компаниудаас авах татварыг нэмэх тухай үг цухуйлгаагүй ч өөрийн Zuckerberg Chan Initiative сан нь “тэгш орлого”-ыг дэмжих төсөлд хөрөнгө оруулж байгааг дурдсан байна.
Эцэст нь тэр Facebook-ийн үндсэн зорилго болох дэлхийн хүмүүсийг нэгтгэх, хэлхээ холбоотой байлгахын ач холбогдол, хүч чадлыг онцолжээ.
“Энэ бол дарангуйлал, дангаарчлал, үндсэрхэг үзлийн эсрэг зогсох эрх чөлөө, нээлттэй байдал, дэлхий нийтийн нэгдмэл хүч юм. Мэдлэг, худалдаа арилжаа, цагаачлалын урсгалыг саатуулах гэсэн хэн бүхний эсрэг үйлчлэх хүч” гэж хэлэхдээ Дональд Трампын нэрийг дурдаагүй юм.
Тэрээр илтгэл тавихаасаа өмнө өөрийн Фэйсбүүк хуудсандаа хүндэт докторын батламж барьсан зургаа оруулж, хуучин амьдарч байсан дотуур байраараа зочилж байгаагаа шууд дамжуулжээ.
Эх сурвалж: CNN.com
| https://ikon.mn/n/10qe |
10qf | Малчдын улсын зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөл оролцож байна | С.Бадрал, iKon.mn | 05/26/2017 14:40:00 |
Малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнд малчин, фермерийн 800 гаруй төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнөөр Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр, Мал, амьтны эрүүл мэнд тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.
“Малчдын улсын зөвлөгөөн”-ийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм.
Тэрбээр "... Өнгөрсөн өвөл 17 аймгийн 149 сумдад хүндэвтэр болсон ч малчид та бүхний шаргуу хөдөлмөр, Засгийн газраас урьдчилан авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд өвөл, хаврыг хохирол, эндэгдэл багатай даван тууллаа. Эх мал ч жилбэтэй төллөж дуусах дөхлөө. Энэ онд 26.4 сая эх мал төллөж 19.5сая төл хүлээн авч, төл бойжилт 98.0 хувьтай байгаа гэсэн мэдээг статистикийн байгууллагаас өгч байна.
Орчин цагт малын тоо толгойг бус, үүлдэр угсаа, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхийг тэргүүн зорилго болгох, тэгж ажиллах нийгмийн бодитой шаардлага бий боллоо. Аль ч салбарынханд байхгүй хамгийн том зах зээл малчид та бүхний л өмнө байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар мал төрийн хамгаалалтад байдаг. Тэгвэл манай Засгийн газрын хувьд малчин хүн төрийн бодлогын төвд байх болно. Мал дагавал ам тосдоно гэж манай ард түмэн хэлдэг. Энэ үгийг сайн малчидтай байсан цагт ам тосдоно гэж ойлгох хэрэгтэй.
Гэвч сүүлийн жилүүдэд малч арга барил, малд нүдтэй байх чадвар, малчин хүний холч монгол ухаан өдөр бүр алсарсаар байгааг зориуд хэлье. Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, малчин хүний эд хэрэглэл зэрэг уламжлалт ёс заншлаа өдрөөс өдөрт гээгдэж байна.
Орчин цагийн малчид хүлэг морио моторт хөлгөөр, монгол дээлээ өөр хувцасаар сольж байгаа нь нэг талаас хувь хүний сонголт боловч нөгөө талаас малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдлээс гадна монгол малчны уламжлал ухаан биш болохыг ахмад буурлууд маань хэлж, сануулж байгааг залуу малчид санаж сэрэх хэрэгтэй.
Монголын малчид бол ердийн нэгэн хувь хүмүүс биш ээ. Малчид бол өнө эртнээс Монголын үндэсний өв соёл, уламжлалыг тээж ирсэн, цаашид ч тээж явах үүрэгтэй өв соёлын элч нар юм.
Малчид зөвхөн мал маллаж улс орондоо хувь нэмрээ оруулдаггүй. Тэд бол нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа ажил олгогчид юм. Иймд үйлдвэрлэгч-малчдынхаа үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, шударга хуваарилалтаар хүртэж сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бүх талаар хичээн ажиллах болно" гэв. | https://ikon.mn/n/10qf |
10qg | Тусгай цэцэрлэгийн барилгын ажлыг ДАХИАД Л МАРТЧИХСАН уу Ж.БАТСУУРЬ САЙД АА? | Б.Ану | 05/26/2017 15:14:00 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”-ын байрыг нураагаад дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн ч төр засгийн зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байсан нь ээж, аавууд хүүхдүүдээ тэврэн нурсан цэцэрлэгийнхээ гадаа суулт хийхэд хүргэсэн билээ.
Тэд одоо стандарт шаардлага хангагдаагүй, зориулалтын бус цэцэрлэгийн гурван ангид толгой хоргодон хүмүүжиж байгаа юм.
Хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой нийт 120 хүүхэд энд хүмүүжиж, эмчлүүлдэг билээ.
Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрч жагсаал хийсний хүчинд Ж.Батсуурь сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гарсан.
Энэхүү тушаалд "Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх арга хэмжээг Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т даалгасугай" гэж бичсэн байв.
Нэгэнт ийм тушаал гарсан тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх шургуу хөөцөлдөж асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсч, асууж сурагласан боловч өдийг хүртэл ямар ч шийдэлгүй хүлээгдэж байгаа аж.
Тиймээс ч дахин жагсаал цуглаан хийхээсээ илүү цэцэрлэггүй багачуудынхаа дунд "Миний цэцэрлэг" гар зургийн уралдаан зохион байгуулж улмаар зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн баяраар энэхүү зургуудаараа үзэсгэлэн хийж төв талбай дээр гаргахаар шийджээ. Мэдээж, эцэг, эхчүүд болоод цэцэрлэгийн хамт олон зургаадугаар сарын 1-нд үзэсгэлэнгээ гаргах нь тэдний гол зорилго биш. Тэд зориулалтын, стандартын шаардлага хангасан цэцэрлэгтэй л болохыг хүсч буй.
Энэ талаарх өмнөх сурвалжлагуудыг ЭНЭ ТУХАЙ хэсгээс унших боломжтой.
| https://ikon.mn/n/10qg |
10qh | Өвөр Монголын цагдаагийн экс даргыг өнөөдөр цаазалжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/26/2017 15:18:00 |
Баасан гарагт буюу өнөөдөр Өвөр Монголын цагдаагийн дарга асан Зао Липинийг цаазаар аваачсан тухай Хятадын эрх баригчид мэдээллээ.
Түүнийг хүн амины хэрэг, авлига, галт зэвсэг хадгалсан хэргүүдээр яллажээ. Дээд шүүхээс зөвшөөрөл өгсний дараа хойд Хятадын Шаньси мужийн Тайюань хотын шүүх цаазын ажиллагааг гүйцэтгэсэн байна. Ялыг гүйцэтгэхээс өмнө гэр бүлийнхэнтэй нь уулзуулсан тухай шүүх мөн мэдээлжээ.
Өнгөрсөн онд Заог 26 настай, Ли овогтой эмэгтэйн амийг “зэрлэгээр” хөнөөснийг илрүүлсэн юм. Үүнээс гадна тэр 2008-2010 онд Өвөр Монголын өөртөө засах орны цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа хоёр сая юань ($291,000) авлигад авч, ажлын байрандаа 91 ширхэг тэсрэх бодис хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.
2005 оноос эхлэн цагдаагийн албанд ажиллаж байсан Зао нь авлигын үйлдлийг нь илчилнэ гэж сүрдүүлсэн нууц амраг эмэгтэйгээ хутгалж алаад цогцсыг нь шатаасан гэгдэж байсан юм.
Хятад улс цаазын ял гүйцэтгэлийн тоо баримтыг нийтэд мэдээлдэггүй ч Эмнести Интернэшнл байгууллага Хятадыг дэлхийн хамгийн олон цааз гүйцэтгэдэг оронд тооцдог. 2016 онд 1,000-аас дээш тооны хэрэгтнийг цаазалсан гэж тус байгууллага дүгнэсэн байдаг юм.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/10qh |
10qi | ФОТО: "Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөг ТӨВ ТАЛБАЙД болж байна | ikon.mn | 05/26/2017 16:16:00 |
Гэрэл зургийг mpa.mn
"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөгт нийт 40 орчим байгууллага оролцож, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд 09:00 цагаас 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тухайлбал төрийн өмчийн их дээд сургуулиуд болон Орхон их сургууль, Зохиомж дээд сургууль, Улаанбаатар их сургууль мөн Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтэс зэрэг байгууллага оролцож байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр оролцогч байгууллагууд иргэдийн асуултад хариулт өгөх, санал, зөвлөгөөнийг хүлээн авах болон хүүхдийн хөгжлийн сорил авах, боловсролын баримт бичиг нөхөн олгох, боловсролын зээл өгөх, элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөх, сургалтын тоног төхөөрөмж дээр ажиллах, туршилт хийх, хүүхдийн хоолны амталгаа зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Тус өдөрлөг маргааш дуусна. Өдөрлөгийн үеэр ХААИС-ийн төлөөлөлтэй уулзаж, их сургуулиудын хяналтын тооны талаар тодрууллаа.
ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа "Хяналтын тоог тухайн сургуулийн удирдах зөвлөл тогтооно. Удирдах зөвлөл хөдөлмөрийн зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээг харж байж хяналтын тоог тогтоодог.
Хуучин БСШУЯ-аас нэгдсэн байдлаар тогоож өгдөг байсан.
Хяналтын тоог манай сургуулийн хувьд сургалтын орчин, хичнээн оюутан хамруулах хүчин чадалтай зэргээ харж байж тогтоодог.
Сургалтын төлбөр хяналтын тоо хоёр уялдаатай байх ёстой. Сургуулиудын хувьд орлогын эх үүсвэр нь сургалтын төлбөр байдаг.
Тиймээс хяналтын тоогоо сургуулийнхаа норм хэмжээнээс давуулах тохиолдол гардаг.
Улсын хэмжээнд энэ жил 37,000 хүүхэд Ерөнхий Боловсролын Сургуулийг төгсөж байна.
Цаашид Хөдөө Аж Ахуйн их сургууль байгаль экологи болон мэдээлэл технологийн чиглэлийн оюутан бэлтгэнэ" гэлээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10qi |
10qj | $10,000 квадриллионы үнэтэй астероидыг NASA судлахаар болжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/26/2017 16:18:00 |
NASA-гийн илгээх робот хөлгийн дүрслэл
Ангараг, Бархасбадь гарагуудын дундах тойрог замд нарыг тойрон эргэж байгаа Psyche нэртэй астероидыг судлах робот хөлгөө төлөвлөж байснаас эрт илгээхээр болсноо NASA мэдээлжээ.
Psyche нь манай нарны аймгийн онцгой содон биет юм. Тэр 240 км радиустай, бараг бүхэлдээ төмөр, никелээс бүрдсэн эд.
Хэрвээ түүнийг бүрдүүлж байгаа төмөрлөгийн үнэ цэнийг өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр тооцвол $10,000 квадриллион буюу $10,000,000,000,000,000,000 болох юм. Харьцуулбал манай дэлхийн эдийн засаг нийтдээ $74 орчим их наядын үнэлгээтэй билээ. Хэрвээ энэ биетийг хэзээ нэгэн цагт дэлхийн тойрог замд авчирч, олборлож эхэлбэл манай дэлхийн эдийн засагт эргэлт гаргах юм.
Харин NASA анх Psyche руу илгээх хөлгийг 2023 онд хөөргөж, 2030 онд астероидын тойрог замд хүрнэ гэж төсөөлж байв. Гэтэл саяхан тэд астероидод хүрэх дөт траектор тооцоолж олсноор 2022 оны зун хөөргөөд, 2026 онд хүрэхээр төлөвлөгөөгөө шинэчилжээ. Ингэснээр цаг хугацааг хэмнээд зогсохгүй, зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж байгаа гэнэ.
NASA-гийн илгээх робот станц нь эхний ээлжинд Psyche астероидын үүсэл, нас, гадаргын төлөв байдлыг нь судлах юм. Эрдэмтэд түүнийг эртний ямар нэг гарагийн цөм байсан байх магадлалтай гэж үзэж байна.
Эх сурвалж: NASA, Russia Today
| https://ikon.mn/n/10qj |
10qk | “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгчөөр Д.Оюунхорол сайд сонгогджээ | ikon.mn | 05/26/2017 16:34:00 |
Монгол Улсад нутгийн иргэдийн үүсгэл санаачилгад тулгуурлан байгуулагдсан байгаль хамгаалах 1.692 нөхөрлөл, түүний 41.3 мянган гишүүн Монгол орны унаган байгаль, тэр дундаа ой, ус, ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нөхөрлөлийг нэгтгэсэн байгууллага нь “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо” юм.
“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-ны Удирдах Зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тус холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ.
Д.Оюунхорол сайдын хувьд байгаль хамгаалах нөхөрлөлүүд, нөхөрлөлийн гишүүд болох нутгийн иргэдийн дуу хоолойг төр засаг, бодлого боловсруулж шийдвэр гаргагчдын түвшинд хүргэх чиглэлээр тус холбооноос явуулж буй олон ажлыг, тэр дундаа, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний чуулганыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж иржээ.
Хуралдаанаар мөн Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган”, “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” болон “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” үзэсгэлэн-худалдаа зэрэг нийгэмд чиглэсэн томоохон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан талаархи тайланг хэлэлцэж дүгнээд, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон байна.
Эх сурвалж: БОАЖЯ | https://ikon.mn/n/10qk |
10ql | ЗӨВЛӨГӨӨ: Хайрст үлд өвдөг, тохой болон хуйханд гардаг | ikon.mn | 05/27/2017 10:11:00 |
Арьсны өвчин яаралтай тусламж шаарддагггүй, гэнэтийн үхэлд хүргэх аюул багатай боловч хүний гоо сайханд нөлөөлж, улмаар сэтгэл санааг хямраадаг сөрөг талтай. Өнөөдрийн нийтлэлээрээ манайд нилээн түгээмэл тохиолддог арьсны өвчний нэг Хайрст үлд буюу Псориаз өвчний талаар танилцуулж байна.
Псориаз буюу хайрст үлд хэмээх өвчин нь арьсны халдваргүй өвчин юм. Дэлхийн хүн амын 4 хувь нь ийм өвчтэй гэсэн судалгаа байдаг. Хүүхдээс эхлээд өндөр настан хүртэл аль ч насны хүн өвдөж болох боловч ихэнхдээ 20 хүртлэх насны залуус өвчлөмтгий байдаг.
Арьсан дээр тууралт гарвал хамгийн түрүүнд сэжиглэж болох өвчний нэг нь псориаз. Псориазын тууралт нь янз бүрийн хэмжээтэй, хайрс шиг хатуу, загатнадаг онцлогтой байдаг. Ихэвчлэн өвдөг тохой болон толгойн үстэй хэсгүүдээр гарах нь элбэг.
Үндсэн шалтгаан нь төгс тогтоодоогүй боловч дараахи үндсэн хүчйн зүйлүүд өвчин үүсгэхэд нөлөөлдөг.
Дархлаа сулрах
Бодисын солилцоо алдагдах
Дотоод шүррлийн өвчнүүд
Мэдрэлийн цочролууд
Сүүлийн үед энэ өвчнийг удамших хандлагатай гэж үзэж байгаа
Өвчнийг хэлбэрээр нь үндсэн 2 төрөлд хуваан үзэж болно.
Эхний хэлбэр: Дархлаа сулрах, удамшил зэрэгтэй холбоотой ихэвчлэн 18-25 насныхан өвддөг. Нийт өвчтэй хүмүүсийн 65 хувьд нь энэ хэлбэр тохиолддог.
Хоёр дахь хэлбэр: Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүст тохиолддог дархлаа болон удамшилтай холбоогүй
Эмчилгээ: Арьсны эмч тууралтын шинж чанар, өвчний хүнд хөнгөн, зэргээс шалтгаалан эмчилгээний тактикийг боловсруулдаг.
| https://ikon.mn/n/10ql |
10qm | Өндөр хүчдлийн тулгуур төмөр алдагдаж байгаа талаар иргэдээс мэдээлэл ХУДАЛДАЖ АВНА | ikon.mn | 05/26/2017 16:49:00 |
2010-2017 онд цахилгаан дамжуулах агаарын шугамын тушаа төмөр хулгайд алдагдаж, үүнээс үүдэн тухайн нутаг дэвсгэрт тог цахилгаангүй болох, албан байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдах, айл өрхүүд тог цахилгаангүй болох олон эрсдэл гардаг.
Зөвхөн гражны хаалга, хашааныхаа үүдийг янзлах зэрэг ахуйн зориулалтаар хэрэглэхийн тулд энэ төрлийн хулгайн гэмт хэрэг үйлддэг явдлыг таслан зогсоох зайлшгүй гаардлага гараад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанитай хамтран ажиллахаар боллоо.
Санамж бичигт Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д. Очгэрэл, тус компаны гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хамтын ажиллагааг тус тусын үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК ийн өндөр хүчдлийн тулгуурын алдагдсан тушаа төмрийн талаарх мэдээллийг богино хугацаанд солилцох, зарлан мэдээллийг шуурхай явуулах, төмөр тулгуурын тушаа төмөр хулгайд алдагдах гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
МЭДЭЭЛЭЛ ХУДАЛДАЖ АВНА
Цагдаагийн байгууллагаас Нийслэл болон орон нутагт хоёрдогч түүхий эд худалдан авах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт, шалгалтыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын хийц хэсэг, тушаа төмөр хулгайд алдагдсан тохиолдолд тус газраас ажлын хэсэг гарган илрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж мэдээллийг худалдан авч ажиллана. Иргэд та бүхэн өндөр эрсдэл, алдагдал хохиролтой энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар | https://ikon.mn/n/10qm |
10qn | “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” тав хоногийн үнэгүй сургалт эхэллээ | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/26/2017 17:00:00 |
“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” үнэ төлбөргүй сургалт Нийслэлийн Иргэний танхимд /Орчлон сургуулийн замын эсрэг талд, хуучнаар Залуучуудын соёлын төв ордон/ өнөөдрөөс эхэллээ.
Сургалтаар дамжуулан эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг өгөх юм.
Мөн хөтөч /Guide/-ийн талаар тодорхой мэдлэгтэй болж,
эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах,
хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох,
аялал жуучлалын хөтөлбөр гаргах,
жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох,
харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх,
эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
С.Сүх-Очир: Хичээлээ огт таслалгүй суусан, ирц сайтай залууст батламж олгоно
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр аялал жуулчлалын хөтөч бэлтгэх сургалтыг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болоод байна.
Энэ удаагийн сургалтыг анх удаа туршилтаар зохион байгуулж байгаа. Тав хоногийн туршид залуус аялал жуулчлалын салбарт хөтөч гэх ямар мэргэжил байдаг талаар анхан шатны суурь ойлголттой болох юм.
Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар болон сургалтын төвүүдээс багш нарыг урьж, арга зүйн талаас мэдлэг олгоно.
Сургалтад гадаад хэлний зохих мэдлэгтэй буюу нэгээс доошгүй хэлний мэдлэгтэй залуусыг цуглуулсан байгаа. Хичээлээ огт таслалгүй суусан, ирц сайтай залууст батламж олгоно” хэмээн тайлбарлалаа.
"Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зөв сургалт гэж бодож байна"
Суралцагч У.Цэвээндулам “Залууст зориулсан, залуусаа дэмжсэн үйл ажиллагаа, сургалт зохион байгуулж байгаад баяртай байна.
Миний хувьд багш мэргэжлээр сурч байна. Тиймээс зуныхаа амралтаар хөтөчөөр ажиллаж, ярианыхаа чадварыг хөгжүүлэх нь нэлээд үр өгөөжтэй байна гэж үзэж, энэ сургалтад суухаар болсон.
Сургалт хамгийн гол нь үнэ төлбөргүй, батламж олгох юм. Ер нь залуус амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зөв сургалт гэж бодож байна
Энэ сургалтад таван өдрийн турш сууж, анхан шатны мэдлэгтэй болоод цаашид гүнзгийрүүлэн судалж, амралтаараа хөтөчөөр ажиллаж, өөрийгөө олон талаар хөгжүүлнэ гэж төлөвлөсөн байгаа” гэв.
“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтад нийт 300 хүн бүртгэж авах төлөвлөгөөтэй байсан хэдий ч өнөөдрийн сургалтад 500 гаруй хүүхэд залуус оролцсон нь энэ салбар ямар эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна хэмээн зохион байгуулагчид ярьж байсан юм.
Хүүхэд залуус тус сургалтад идэвхтэй оролцож, цаашид суралцах хүсэлтэй байгаа учраас зургаадугаар сард дараагийн ээлжийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Энэ удаагийн сургалт ирэх сарын 2-ныг хүртэл ажлын 5 өдөрт 15.00-18.00 цагт нийслэлийн Иргэний танхимд явагдах юм. | https://ikon.mn/n/10qn |
10qo | "Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 05/26/2017 17:44:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:44 2017/05/26
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.05.26/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
6-40-38-16-30-19 +17
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
1-6-0-7-6-1
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
4-9-2-5
2-р зэргийн хонжворын хариу:
2-3-2-4
3-р зэргийн хонжворын хариу:
7-2-0-0
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:06 2017/05/26
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн /2017.05.26/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/673421342843437/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:44 2017/05/26
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.05.26/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
6-40-38-16-30-19 +17
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
1-6-0-7-6-1
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
4-9-2-5
2-р зэргийн хонжворын хариу:
2-3-2-4
3-р зэргийн хонжворын хариу:
7-2-0-0
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/10qo |
10qp | Туул голоо Тунгалаг байлгах аян 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа | СУРТАЛЧИЛГАА | 05/26/2017 17:10:00 | Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч APU компани нь тогтвортой хөгжлийн нэг чухал баримтлал болох байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, хог хаягдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлийн хүрээнд ажилчдынхаа санаачилгыг дэмжиж “Тунгалаг Туул” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ хугацаанд нийт мянга гаруй ажилчид болон бусад аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцож 50 гаруй тонн хогийг цэвэрлэж, Туул голын эрэг дагуух газарт хог хаягдал хаях зориулалттай хогийн сав байрлуулж ажилласан байна.
APU компанийн ажилчдын цуваа
Энэ жилийн арга хэмжээ маань ажилчдын төлөөлөл нээж үг хэлснээр эхэлсэн.
Учир нь ажилчдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа тул ажилчдын төлөөлөл өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, аяндаа амжилттай оролцохыг уриалсан юм.
Үүний дараа урлагийн тоглолтуудаар үргэлжилсэн бөгөөд Өвөр Монгол залуус маань биднийг дэмжин хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн нь онцлог байлаа.
APU компанийн хангамжийн менежер Л.Ананд нээж үг хэлэв
`Туул голын сав газар` -ын Усны менежмент төлөвлөлтийн албаны дарга Х.Түвшинбаяр
`APU Dance` клубын бүжигчид үндэсний бүжгээ бүжиглэв
ӨМӨЗО залуу дуучин Ө.Содцэцэн уртын дуугаар ая дуу өргөв
APU компанийн ХХАА инженер Б.Сүх-Эрдэнэ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч буй нь
Бидний хувьд Зайсангийн гүүрнээс баруун тийш Яармагийн гүүр хүртэл нийт 3,3 км талбайд цэвэрлэгээ хийсэн бөгөөд зуут, аравтын системд хуваагдан өөрсдийн хуваарилагдсан талбайдаа ажиллаж, далангийн наана байх зам дагуу хогоо шуудайлан цуглуулж нийт 15 тонн хогийг “Хот Тохижилтын Газар” ОНӨААТҮГ-ын машинуудад ачуулсан юм.
“Тунгалаг Туул” аянд APU компанийн 300 ажилчид хамрагдсан төдийгүй бидний үйл ажиллагааг дэмжин Депод ХХК, Грийт Эмпайр ХХК, Цэц Зам Пласт ХХК, Сан Транс Монгол ХХК зэрэг аж ахуй нэгжүүд мөн “Туул голын сав газрын захиргаа” болон ӨМӨЗО-ны харилцагч байгууллагын төлөөлөл болсон Өвөр Монгол залуус нэгдэж Туул голоо цэвэрлэх, хамгаалах үйлсэд хамтран ажилласныг дуулгахад таатай байна.
Шуудайлсан хогоо машинд ачуулах гэж буй байдал
Мөн хотын иргэд та бүхнийг Улаанбаатар хотынхоо ундны усны гол эх үүсвэр болсон Туул голоо хайрлан хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, хүн бүр дор бүрнээ хогоо хогийн саванд хаяж, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна!
Туул голоо Тунгалаг байлгацгаая!
| https://ikon.mn/n/10qp |
10qq | Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны ЗАГВАР, ТОО батлагдлаа | ikon.mn | 05/26/2017 17:17:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг
Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байна. Үндэсний олон нийтийн радио,телевиз нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, 2 минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргажээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоо
Саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчид дараалуулан бичигдсэн байна.
Харин саналын хуудасны тоог батлахдаа, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн гаргажээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны ажиглагчдын төлөөлөл оролцож явцыг нь ажигласан байна.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын мэдээлэл
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Даваасүрэн хийхдээ, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 45 салбар комисс 33 улсад байгуулагдаж тэдгээрт ажиллах албан хаагчдад зориулсан сургалт явуулсан байна.
Нийт 200 орчим хүн ийнхүү сургалтад хамрагдаж мэдээллийн санд бүртгэгдсэн зэргээр бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг тэрээр тэмдэглэв.
Хуульд заасан хугацаанд гадаадад байгаа иргэдийн 7,378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн байна.
Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисс болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлээд байгаа бөгөөд ийнхүү жагсаалтыг нягтлан шалгаад байгаа ажээ.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо | https://ikon.mn/n/10qq |
10qs | ЗУРАГЛАЛ: Зургаадугаар сарын 1-нд ХААГДАХ ЗАМУУД | ikon.mn | 05/27/2017 10:00:00 |
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.
Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3,000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Энэ үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах үүднээс түр хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.
ХААГДАХ ЗАМУУД:
Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.
Бяцхан багачууд оролцсон “Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.
ЗУРАГЛАЛ:
Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба | https://ikon.mn/n/10qs |
10qt | Ж.Эрдэнэбат: "Ноолуур" хөтөлбөр хэрэгжүүлнэ | ikon.mn | 05/26/2017 18:06:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр "Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эдийн засгийн эргэлт сайжирч, өсөлт ажиглагдаж эхэллээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Улсын Их хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу УИх-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хийх ээлжит мэдээллийг хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр бэлтгэж, танилцуулга мэдээллийг эрхэм гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.
Өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн дараа манай Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж байсан цаг үед манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлд орсон, гадаад худалдааны эргэлт буурсан, макро эдийн засгийн олон үзүүлэлт буурсан ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай бид тулгарсан.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын Засгийн газар тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулан уг хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Оны эхний I улирлын статистик тоо мэдээллийг Үндэсний статистикийн хороо, гааль, татварын байгууллагууд эмхэтгэн гаргаж олон нийтэд танилцуулаад байна.
Эдгээр статистик тоо мэдээллээс үзвэл УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч эдийн засгийн эргэлт сайжирч, өсөлт ажиглагдаж эхэлсэн дүр зураг байна.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын талаар УИХ-ын чуулганд мэдээлэхээр төлөвлөж байна.
48.8 мянган хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна
Хөнгөн үйлдвэрийн салбар ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, барилгын материал, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, цахилгаан бараа, гоо сайхан, эм, ахуйн химийн болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл гэсэн 14 салбарыг хамарч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.
Тэргүүлэх салбар болох ноос ноолуур, арьс шир, оёдол, мод модон эдлэл нь нийт хөнгөн үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлж байна.
2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2,000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 48.8 мянган хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна.
Монгол Улс 2016 оны тооллогоор 61 сая толгой мал тоолуулж, мал сүргийн тоо өссөнтэй холбоотой малын гаралтай түүхий эдийн нөөц нэмэгдэж байна.
2017 онд малын гаралтай түүхий эд болох ноолуур 9,400 тн, ноос 29,000 тн, арьс шир 14 сая ширхгийг бэлтгэх урьдчилсан таамаглал байна.
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд дээрх нөөцийн 30-60 хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2017 оны эцэст үйлдвэрлэлийг 4 их наяд төгрөг, нийт борлуулалтыг 3.5 их наяд төгрөгт хүргэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулах шийдвэр гаргаад байна.
Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм.
Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 3 дугаар сард Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Ноос ноолуурын салбарын 70 хувийг нь экспортод гаргасан байна
Та бүхэнд хөнгөн аж үйлдвэрлэлийн тодорхой дэд салбаруудын өнөөгийн байдал болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч мэдээлье.
Ноос, ноолуурын салбарт ноолуур боловсруулах 280, ноос боловсруулах 200 гаруй үйлдвэр, 190 орчим жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид 22.7 мянган хүн ажиллаж байна.
2016 оны байдлаар ноос, ноолуурын салбар нь нийт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ аж үйлдвэрийн салбарын 4.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарын 21.8 хувь, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 хувийг тус тус эзэлж, 2016 оны байдлаар 387.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 70 хувийг нь экспортод гаргасан байна.
2016 онд нийт 102.8 мянган малчин, мал бүхий иргэн 21.6 мян.тн хонины ноос, 1.1 мян.тн тэмээний ноос нийт 22.7 мян.тн ноос бэлтгэснээр 22.6 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагджээ.
Ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилдээ 12,980 тн ноолуур угаах, 4,606 тн самнах, 1,280 тн утас ээрэх, 2.8 сая ширхэг сүлжих, 1,868 м нэхэх хүчин чадал суурилагдсан боловч, угаах хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа бол самнахын 20 хувь, ээрэхийн 34 хувь, нэхэхийн 25 хувь, сүлжихийн хүчин чадлын 70 хувийг л ашиглаж байна.
Монгол Улсын стратегийн түүхий эд болох ноолуурын салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, хүчин чадал нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр, хөдөө орон нутагт арьс ширэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 200 орчим жижиг дунд үйлдвэрүүд ажиллаж нийт 5.6 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2015 оны байдлаар 2.0 сая ширхэг арьс гүн боловсруулж 169.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 4.3 сая ширхэг арьс хагас, 1.6 сая ширхэг арьс гүн боловсруулсан ба боловсруулалтын түвшин 12 хувиар өссөн байна.
Нийт 259.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс хагас болон гүн боловсруулсан арьс ширний борлуулалт 182 тэрбум, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт 77.7 тэрбум төгрөгт хүрчээ.
10.8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгоход бэлтгэж байгаа
Түүхий эд чанар болон түүхий эдийн гарц, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий иргэд нийт 3.1 сая ширхэг арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ба Засгийн газраас 10.8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгоход бэлтгэж байна.
Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 5 сарын 2-ны өдрийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Оёдлын үйлдвэрлэлийн салбар нь бага дундаж давхаргын эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг нийгмийн ач холбогдол өндөртэй салбар билээ.
2016 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1,823 ажиллагсад ажиллаж, 31.6 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2.8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж, 37.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсан байна.
Өнөөдрийн байдлаар мод, модон эдлэл үйлдвэрлэлийн салбар 500 үйлдвэр, аж ахуйн нэгжид 5 мянга орчим хүн ажиллаж, 2016 онд 199 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна.
Дотоодын мод, модон материал, тавилгын нийт хэрэгцээний 45 хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж, 55 хувийг импортоор авч байна.
2016 оны жилийн эцсийн байдлаар барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 850 орчим үйлдвэрт 8 мянган хүн ажиллаж, 362 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, хямралаас хамааран тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны түвшнээс 15-20 хувиар буурчээ.
2016 онд цементийн эрэлтийг дотоодын үйлдвэрүүдээс 740 мян тн, импортоор 254 мян тн нийт 1 сая орчим тн цементээр хангаж байсан бол энэ жил дотоодын нийлүүлэлт нэмэгдэж үйлдвэрлэл 1.2 сая тоннд хүрснээр цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэнэ.
Арматурын 12 үйлдвэр нийлбэр дүнгээр 12 мян тн арматур үйлдвэрлэсэн нь дотоодынзах зээлийн хэрэгцээний 4 хувийг хангаж, үлдсэн 96 хувь буюу 48.5 мян тонн арматурыг импороор авч байна.
Дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдээр арматурын бэлдэц үйлдвэрлүүлж дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркад шинээр байгуулж импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьж байна.
“Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Монгол Улс 2016 оны байдлаар импортоор 204 тэрбум төгрөгийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортолсон дүн мэдээ байгаа нь манай улсын дотоодын хэрэглээний 90 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай байгааг илтгэж байна.
Монгол Улсын хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн салбарт нийт 30 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 200 гаруй нэр төрлийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 230 орчим сая төгрөгт хүрсэн байна.
Өнөөдөр манай орны онцлог бүхий малын болон ургамлын гаралтай түүхий эд болох чацаргана, зөгийн бал, хонины сүүл, уураг, адууны яс, гүүний эхэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжиж байна.
Аливаа салбарын үйлдвэрлэлийг эхлэх, цаашид өргөтгөн хөгжүүлэхэд төрийн тууштай бодлого, дэмжлэг чухал гэдэгтэй олон хүн, үүний дотор манай эрдэмтэн судлаачид бүрэн санал нийлдэг.
Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөнгөн болон хүнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, бодлогын талаар тодорхой зорилтууд тусгагдан хэрэгжиж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл, оёмол сүлжмэлийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн анхдагч болон боловсруулах аж үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэрлэл, ойн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт зэрэг олон салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дээрх салбаруудад ашиглах зорилгоор импортоор оруулан ирж байгаа машин механизм, тоног төхөөрөмж, зарим түүхий эдийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгайлсан хуулиуд УИХ-аас батлагдан гарч мөрдөгдөж байна.
Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, зарим тоног төхөөрөмжийг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран лизингээр олгох зэрэг арга хэмжээ авч байгаа нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа эхлэх, улмаар өргөтгөн хөгжүүлэхэд ихээхэн тус дэм болж байна.
Монгол Улсын Засгийн газар цаашид ч аливаа салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх болно.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэн импортыг орлох, экспортын чиг хандлагатай 100 үйлдвэрийг орон нутгийн онцлог, түүхий эдийн гарц, хүний нөөц, дэд бүтцийн хөгжлийг үндэслэн байгуулж орон нутгийн иргэдийг нутагтаа орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн болох ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Боловсруулах үйлдвэрийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, хүний нөөцийг чадавхижуулах, ажилгүйдлийг бууруулах “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10qt |
10qu | Эргүүлийн 42 автомашиныг таблет төхөөрөмжөөр тоногложээ | Г.Мөрөн, iKon.mn | 05/28/2017 10:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
"Аюулгүй хот" төслийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөлд байдалд тохирсон, оновчтой, үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Гэмт хэргийн хяналтын цогц систем", "Телекамер", "Эргүүл" дэд хөтөлбөрүүдийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна.
Цагдаагийн байгууллагын алба хаагч нь үйл ажиллагаандаа албаны шаардлагатай мэдээллийг авч ашиглан иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, ажил үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор "Таблет" төхөөрөмжийг нэвтрүүлжээ.
Алба хаагчдаас таблет төхөөрөмжийг ашиглан сэжиг бүхий 350 хүн, 415 тээврийн хэрэгслийг шалгаж, 726 хүнийг 25,504,000 төгрөгөөр торгож, эрэн сурвалжлагдаж байсан 125 хүнийг олж тогтоосон байна.
Гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, олж тогтоох зорилгоор дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн алба хаагчдад хөдөлгөөнт явуулын тоног төхөөрөмж/Таблет/-өөр эхний ээлжинд 42 автомашиныг тоноглож, хөдөлгөөнт телекамеруудыг гэмт хэрэг ихээр гардаг эмзэг цэгүүдэд байрлуулах ажлууд хийгдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10qu |
10qw | Их зургаан гүрэн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Трампыг ятгаж барсангүй | Р.Төмөр, ikon.mn | 05/27/2017 09:00:00 |
Өчигдөр буюу Баасан гарагт Италийн Сицили аралд дэлхийн Их Долоон гүрний дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө.
Их Долоогийн бүлэгт өндөр хөгжилтэй АНУ, Япон, Герман, Британи, Франц, Итали, Канад улсууд багтдаг юм. Британий хойд хэсэгт террорист халдлага гарч, 22 хүний амь хохирсон явдлаас хэдхэн хоногийн дараа болсон уулзалтаар удирдагч нар терроризмтай тэмцэх хамтарсан мэдэгдэл гаргаж, экстремист агуулгатай контентийг түгээхийн эсрэг эрчимтэй ажиллахыг интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид, сошиал медиа компаниудад уриалсан байна.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тунхагласан “Америк нэгдүгээрт” бодлогын хүрээнд үүсээд байгаа худалдааны асуудлаар хэл амаа ололцох чиглэлд ахиц гарсан гэдгийг уулзалтыг зохион байгуулагч, Италийн ерөнхий сайд Паоло Жентилони мэдээлжээ.
Гэвч цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх талаар уулзалтаас ямар нэг ахиц гараагүй байна. Хэдэн цагийн турш ширүүн мэтгэлцсэний эцэст Парисын цаг уурын гэрээнд АНУ нэгдэх эсэх нь шийдэгдээгүй үлджээ. Бусад зургаан гүрний удирдагчид гэрээнд нэгдэхээ илэрхийлсэн байна.
2015 онд байгуулсан Парисын гэрээний дагуу дэлхийн улс орнууд хүлэмжийн хийг бууруулах амлалт авах ёстой. Гэвч Дональд Трамп цаг уурын дулаарлыг зохиомол зүйл гэж үздэгээ удаа дараа илэрхийлж байсан юм.
Германы канцлерь Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Цагаан ордонд сууснаасаа хойш анхны томоохон олон улсын уулзалтад оролцож байгаа Трампын үзэл бодолд бага ч гэсэн нөлөө үзүүлж чадсан гэдэгт итгэлтэй байгаагаа ярьцгаажээ.
Италичууд Их Долоогийн уулзалтыг зохион байгуулах газраар Сицилийн Таормина хотыг сонгосон нь учиртай. Африкийн эргээс 225 км зайнд байрладаг энэхүү хотод удирдагч нарыг цуглуулсан нь Газар дундын тэнгисийг гатлан Европыг зорьдог Африкийн дүрвэгчдийн асуудалд тэдний анхаарлыг хандуулах зорилготой байв.
Ливийн засаглалын доройтлыг ашиглан 2014 оноос хойш хагас сая илүү дүрвэгч Италид завиар сэлж ирсний ихэнх нь Сахарын цаадах Африкаас гаралтай байна.
Саяхан Манчестерт болсон халдлагыг үйлдэгч нь Ливи гаралтай цагаач байсан юм. Уулзалтын төгсгөлд гаргах хамтарсан мэдэгдлийг Бямба гарагт олон нийтэд хүргэхээр болжээ. Мэдэгдэл нь 10 хүрэхгүй хуудас байна гэдгийг Италийн албаныхан мэдээлсэн байна. Японд болсон өмнөх уулзалтын мэдэгдэл 32 хуудас байжээ.
Эх сурвалж: Japan Today
| https://ikon.mn/n/10qw |
10qx | АНУ анх удаа Хойд Солонгосын пуужинг амдаж устгах туршилтыг хийхээр боллоо | Р.Төмөр, ikon.mn | 05/27/2017 09:10:00 |
Хойд Солонгосын хөгжүүлж байгаатай ижил төрлийн тив хоорондын баллистик пуужинг амдаж устгах туршилтыг одоогийн ашиглаж байгаа пуужингаас хамгаалах систем дээр гүйцэтгэхээр болсноо АНУ-ын албаныхан Баасан гарагт зарлажээ.
Ирэх долоо хоногийн Мягмар гарагт АНУ анх удаа тив хоорондын баллистик пуужинг устгах туршилтыг ийнхүү хийхээр болсон байна. Хуурай газарт байрлах Ground-Based Midcourse Defence (GMD) хамгаалах системийг пуужингийн довтолгооны эсрэг ашиглахаар бэлдсэн байдаг ч дээрх төрлийн пуужингийн эсрэг хэзээ ч хэрэглэж үзээгүй юм.
Нэгэнт Хойд Солонгос ийм зэвсэг бүтээж байгаа нь тодорхой, хэзээ нэгэн цагт аюул учруулах түвшинд хүрэх тул бэлтгэлтэй байх ёстой гэж АНУ-ын зэвсэгт хүчнийхэн үзжээ. Номхон далай дээгүүр АНУ-ын эргийг чиглэн ирэх байг Калифорний Ванденбергийн Агаарын Баазад байрлах хамгаалалтын систем устгахаар төлөвлөгдсөн байна. Уг бааз нь Калифорни, Аляска мужуудад байрлах нийт 36 агаарын баазын нэг юм. Уг хамгаалалтын систем нь 1999 оноос хойш явуулсан 17 туршилтын 9-ийг нь амжилттай гүйцэтгэсэн үзүүлэлттэй юм. Хамгийн сүүлд ийм туршилтыг 2014 онд явуулж байжээ.
Эх сурвалж: Reuters
| https://ikon.mn/n/10qx |
10qy | Севол хөлгөөс олдсон гар утасны мэдээлэл ослын нууцыг тайлахад туслана | Р.Төмөр, ikon.mn | 05/27/2017 09:15:00 |
Далайн ёроолоос татаж гаргасан Севол хөлгийн дотроос олдсон гар утаснуудын мэдээллийг амжилттай сэргээснийг албаныхан өчигдөр мэдээлжээ.
2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд живсэн Севол хөлгийн дотроос нийтдээ 135 гар утас болон бусад төхөөрөмжийг олсон байна. Эдгээрээс зарим утасны мэдээллийг сэргээж чадсанаар 304 хүний аминд хүрсэн ослын учир шалтгааныг олж тогтооход чухал дэмжлэг болно гэж Севол Хөлгийг Мөрдөн Шалгах хороо мэдэгдэлд өгүүлжээ.
Сэргээгдсэн мессэжнүүдээс харвал сурагчдаа Чэжү арал руу аялуулж байсан Данвон дунд сургуулийн дэд захирал аялалыг эсэргүүцэж байсан нь илэрсэн байна. Нэгэн мессэжэнд “Дэд захирал аялалыг цуцлах гээд байна” гэсэн бол нөгөөд нь “Манангаас болоод аялал цуцлагдах ёсгүй” гэх мэтээр бичсэн байжээ.
Эндээс үзвэл аялалд гарах нь эрсдэлтэйд тооцогдож байсан байна. Зөвхөн нэг гар утаснаас 255 контакт, 4,142 дуудлагын жагсаалт, 2,952 текст мессэж, 31,895 какао мессэж, 142,162 фото зураг, 409 дуут мессэж, 9 видео сэргээж чадсан ба утасны цаг яг өглөөний 10:01 цагт зогссон байжээ.
Өглөөний 9:29 цагт ирээд уншигдаагүй мессэжид “Холбоо бариарай”, “Нисдэг тэргэнд сууж амжсан уу?” зэргээр бичсэн байсан гэнэ. Эндээс ослын үеийн үйл явдлын өрнөл, цаг хугацааны дарааллыг ойлгох чухал баримтууд гарч ирж байгаа ажээ.
Мөрдөн шалгах хорооныхон үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Korea Times
| https://ikon.mn/n/10qy |
10qz | Тэргүүн хатагтай нарын гэрэл зурагт анх удаа эр хүн (тэргүүн ноён) багтжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/27/2017 09:31:00 |
Өнгөрсөн Пүрэв гарагт NATO-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотод болж өнгөрсөн.
Уулзалтад улс орнуудын тэргүүнүүд эхнэрүүдээ дагуулж ирсэн байлаа. Тэргүүн хатагтай нарт зориулсан арга хэмжээний үеэр бөөндөө гэрэл зургаа авхуулсан юм. Гэтэл энэ арга хэмжээнд анх удаагаа өөрийгөө ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан “тэргүүн ноён” багтсан нь анхаарал татаж байлаа.
Тэр бол Люксембургийн ерөнхий сайд Хавиер Беттэлийн гэр бүлийн хүн болох Готиер Дестэнэй байжээ. Тэд 2015 онд Люксембургт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсний дараа гэрлэсэн юм байна.
Гэрэл зурагт АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп, Францын тэргүүн хатагтай Брижит Макрон зэрэг алдартай эмэгтэйчүүд багтсан юм.
Люксембургийн ерөнхий сайд одоогоор дэлхийн цорын ганц ижил хүйстэн болохоо нээлттэй зарласан төрийн тэргүүнд тооцогдож байна.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/10qz |
10r | Формула 1: Нисэгчид шилжилт хөдөлгөөн ихтэй байна | М.Солонго | 11/06/2013 11:35:00 |
Формула 1
Формула 1-ийн 2013 оны улирал удахгүй дуусах гэж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөн ихтэй байна.
Лотус багийн нисэгч Кими Райкконен энэ улирлыг дуусгаад Феррари багт орохоо мэдэгдээд байгаа билээ. Өнгөрсөн энэтхэгийн гарааны үеэр багийн захирал Эрик Бульетэй радиогоор ярилцахдаа үл ойлголцол болж багт тааруу уур амьсгал бий болж улмаар Абу Даби–д хэвлэлийн бага хурлын үер Лотус баг өөрт нь жилийн турш нэг ч мөнгө өгөөгүй тухай ярьсанаар гал дээр тос нэмэх шиг болжээ.
Кими Райкконен
Үүний дараа Райконенийг сүүлийн гурван гараанд оролцохгүй байж магадгүй гэсэн яриа гараад байсан билээ. Гэхдээ багийн удирлагууд түүнтэй ярилцаж тохиролцсоны эцэст тэрбээр сүүлийн хоёр гараа болох Америк , Бразилын гран при –д оролцохоор болсон.
Ирэх жил түүний орыг эзлэхээр одоогоор Заубер багийн Нико Халкенберг болон Уилльмс багийн Пастор Малдонадо нар өрсөлдөж байна. Лотус баг Никог сонирхож байгаа бөгөөд сарын өмнөөс гэрээ хэлэлцээр хийж байгаа гэсэн яриа гараад байгаа бол 28 настай Венесуэл улсын нисэгчийн хувьд энэ жил ивээн тэтгэчийн асуудалтай байгаа тул Лотуст орох горьдлого тээж байна.
Пастор Малдонадо
Уилльямс багийн өөр нэг нисэгч болох Валтери Боттас ирэх улирал багтаа үлдэх нь тодорхой болсон.
Ред Булл багийн нисэгч Марк Уэббэрийн хувьд тэрбээр улирал дуусгаад Формула 1 – с зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ. Түүний орыг Торро Россо багийн Даниэль Риккьярдо эзлэхээр болсон бол 19 настай Данийл Квьят гэх Орос залуу Торро Россод ирэхээр болжээ. Ирэх улиралд Уилльмст 17 хон настай Сергей Сироткин уралдахаар болсон.
Росс Браун
Макларен багийн хувьд саяхан дэлхийн аварга Женсон Баттонтой гэрээгээ сунгасан боловч Мексикийн залуу нисэгч Серхио Перезтэй одоо хэр нь гэрээ хийгээгүй л байна. Макларенг дэлхийн хоёр удаагийн аварга Алонсог сонирхож байгаа гэсэн цуу яриа гарчээ.
Мерседэс багийн гүйцэтгэх захирал Росс Браун энэ улирлыг дуусгаад багаасаа явахаар болсноо саяхан зарлаад байна. Одоогоор түүний хаашаа явах нь тодорхойгүй байна. Харин түүний орыг Маклерин багийн техник хариуцсан захирал Падди Лоу эзэлж магадгүй гэсэн яриа гараад байна. | https://ikon.mn/n/10r |
10r0 | М.Энхболд: Монголын төрийг ээлтэй төр болгохын төлөө энэ сонгуульд нэр дэвшиж байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/27/2017 09:41:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 09:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Нэр дэвшигч М.Энхболд “Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд миний нэрийг дэвшүүлж, энэ сонгуульд МАН амжилттай оролцох ёстой гэсэн үүрэг даалгаврыг өгсөн.
Энэ шийдвэрийн дагуу хуулиар заагдсан бүх баримт бичгийг бүрдүүлж, СЕХ-нд хүргүүлсний дагуу, хянаж үзээд, "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөн болой" гэсэн батламж үнэмлэхийг гардуулан өглөө.
Монголын төр тогтвортой байж, эх орон ард түмэн эв нэгдэлтэй байх нь улс үндэстнээрээ хөгжих суурь юм. Би хямралт байдлыг даван туулж, хямралыг зогсоохын тулд энэ сонгуульд нэр дэвшиж байна.
Бодлогогүй үйлдэл, болчимгүй алхамаас болж улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд бий болсон энэ доройтлыг бүрэн дүүрэн зогсоох зорилт, үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүчин надад бий.
Монгол Ардын Нам амалснаа хийдэг, хэлснээ хэрэгжүүлдэг. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болно. Эдийн засгийн хямралт байдлаас гарах хүсэл сонирхол Монголчууд төдийгүй дэлхий нийтэд бий болж.
Би Монголын төрийг ээлтэй төр болгохын төлөө энэ сонгуульд нэр дэвшиж байна. Айл өрх, иргэн бүр төрийнхөө бодлогын төвд, төрийн анхаарах ёстой асуудлын нэгдүгээрт байх ёстой гэсэн бодлогыг баримталж байна.
Хууль цааз нь хэн бүхэнд ижил, тэгш байх ёстой. Би Мөрийн хөтөлбөрөө зургаадугаар сарын 6-ны өдөр Монголынхоо ард түмэн, сонгогчиддоо танилцуулан, хэлнэ” хэмээв.
Гэрэл зургийг Mpa.mn
Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод чин сэтгэлээсээ баяр хүргэж байна.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох ерөөлийг тавьж, ард түмнийхээ итгэлийг даасан Ерөнхийлөгч болоорой гэж хүсье. Тогтвортой хүртээмжтэй эдийн засгийг бий болгож, ард түмнээ элбэг хангалуун амьдруулахын төлөө хичээн зүтгээрэй" гэв. | https://ikon.mn/n/10r0 |
10r1 | ВИДЕО: Трамп, Макрон нарын гар барилдаан хоёр дахь үедээ… | Р.Төмөр, ikon.mn | 05/27/2017 10:28:00 |
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүмүүстэй гар барихдаа чанга атгаж, давамгайлал үзүүлэх дуртай нэгэн. Тэгвэл түүнтэй өрсөлдөх нэгэн хүн гарч ирсэн нь Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон байлаа. Хоёр хоногийн өмнө тэд анхны уулзалтаараа ер бусын удаан үргэлжилсэн, хатуу чанга гар барилтаар эхний үеэ өндөрлөсөн юм. Макрон зориудаар Трампын гарыг тавилгүй, удаан, чанга атгаж байгаа нь түүний чангалсан царай, зуусан шүднээс мэдэгдэж байв.
Тэгвэл өчигдөр тэдний тулааны хоёр дахь үе болж өнгөрчээ. Дараах видео дүрсэн дээр Макрон бусад удирдагч нарын зүг алхаж байгаа харагдана. Трамп түүнтэй мэндлэхээр түрүүлж гараа дэлгэсэн ч Макрон алгасч Ангела Меркелтэй, дараа нь өөр удирдагч нартай мэндэлжээ. Үүнийхээ дараа Трамптай ээлжит гар барилтаа хийхэд Трамп Макроноос хариугаа авч нэлээд чанга сэгсэрсэн байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар хоёрдугаар үед Трамп ялж, онооны харьцаа 1:1 болжээ.
Эх сурвалж: Mashable
| https://ikon.mn/n/10r1 |
10r2 | С.Ганбаатар: Шууд хэлье, бид МАНАН-гийн дарангуйллыг хазаарлана | А.Төгөлдөр, iKon.mn | 05/27/2017 10:57:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр 10:30 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, тавдугаар сарын 17-ны өдөр Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтсон юм.
Нэр дэвшигч С.Ганбаатар “Өнөөдөр та бүхнийхээ өмнө зогсож байгаадаа баяртай байна. Энэ өдрийг хүртэл маш хол замыг туулж ирлээ. Маш их доромжлол, гүтгэлгэн дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна.
Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа.
МАХН-ын нийт гишүүд дэмжигчидтэйгээ хамт, ард түмэнтэйгээ хамт энэ сонгуульд бид нэр дэвшиж байна. Ямар зорилгоор дэвшиж байгаа юм бэ? гэж асуувал шууд хэлье, МАНАН-гийн дарангуйллыг бид Монгол оронд хазаарлана.
Өнөөдөр жирийн ард иргэд улс орны тусгаар тогтнол, ялангуяа эдийн засгийн тусгаар тогтнолд маш хүчтэй санаа зовинож байна. МАН, АН-ын олон гишүүдийг би хүндэлж байна. Орой дээр нь байгаа хэдэн луйварчид өнөөдөр уучлалт гуйж, сонгуулийн ажлаа эхлэх ёстой.
Гэрэл зургийг Mpa.mn
Ард түмнийг доройтуулсан, хямраасан гэж ярьж байна. Ард түмнийг МАН, АН хямраасан. Тэдний лицензийн наймаа, газрын наймаа, тендерийн луйврууд Монгол орныг цуцааж ядрааж байна. Өнөөдөр тэдэнд оффшорчид, олигархиуд бүгд цугласан байна.
Өнөөдөр өөр сонгууль хийж үзье. Хэн нь илүү мөнгөтэй нь ялдагаа больё л доо. Хэн илүү зүрх сэтгэлтэй, төлөвлөгөөтэй, баримтлалтай гэдгээрээ ялдаг сонгууль зохион байгуулья.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон МАХН-ын дарга Н.Энхбаярт талархал илэрхийлье. Би түүний хийсэн үйл хэргийг үргэлжлүүлэх болно
Сэтгэл минь хөдөлж байна. Энэ бол Монголчууд бидний хувьд боломж. Монголын гурван сая ард түмний сайхан амьдрах боломжийн төлөө зүтгэж байгаа болохоос биш гучхан гэр бүлийн хагартлаа баяжих боломжийн төлөө зүтгээгүй. Монголын ард түмэн ялна. Монгол босно” гэв. | https://ikon.mn/n/10r2 |
10r3 | НҮБ-аас Шадар сайд У.Хүрэлсүхийг Манлайлагч төрийн түшээгээр өргөмжилжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/27/2017 11:30:00 |
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож байна.
Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдаж буй тус чуулганд 189 орны төрийн болон Засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 7000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Дэлхийн улс орнууд Гамшгийн асуудлаар нэгдсэн байдлаар зөвлөлдөхөөр цугласан энэхүү чуулганы үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг НҮБ-ын “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн байна.
Уг өргөмжлөлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер гардуулжээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөнөөр Монгол Улс нь Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл хэмээн НҮБ-ын удирдлага онцлон тэмдэглэлээ.
Энэхүү хүндэт өргөмжлөлийг Монгол Улсын Шадар сайдад гардуулах ёслолын үеэр Роберт Глассер хэлэхдээ, “Ноён У.Хүрэлсүх нь өөрийн эх орондоо Онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнийг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжилж байна.
2018 онд Улаанбаатар хотод болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын даргын хувьд Шадар сайд У.Хүрэлсүх үндэсний хэмжээнд хуримтлуулсан арвин туршлагаа Азийн бүсийн болон олон улсын түвшинд хуваалцах, НҮБ-аас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд дэлхийн бусад улс орны шийдвэр гаргах түвшний хүмүүстэй нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцолсон байна.
Өргөмжлөл гардуулах ёслолын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Миний бие гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжлөгдсөнд гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна.
Энэхүү өргөмжлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллагаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг НҮБ-аас өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна.
Мөн манай онцгой байдлын албаны олон мянган аврагч, албан хаагчдын эр зориг, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн шагнал юм” гэв.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг олон улсын чуулга уулзалт юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/10r3 |
10r4 | Х.Баттулга: Монголчууд ялах болно гэсэн уриатайгаар оролцож байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/27/2017 12:59:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр 12:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Нэр дэвшигч Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн үнэмлэхээ авлаа. Сонгуульдаа шударга өрсөлдөхөд бэлэн байна.
Хүч тэнцвэргүй тулаан болно. Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө, гаднынхан бүгд байгаа. Бидэнд эгэл ард, Монголчууд, ардчилалчид байна. Монголчууд ялах болно гэсэн уриатайгаар оролцож байгаа” гэлээ.
Үнэмлэх гардуулах үйл ажиллагааны үеэр Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “Ардчилсан намаас нэр дэвшиж буй Х.Баттулгадаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг ерөөж байна.
Гэрэл зургийг Mpa.mn
Нэр дэвшигч минь, Монгол төр бол Их Эзэн Чингис хааны төр. Чингис хаан төрийн тэргүүн болохдоо “Би хадаас болж, төрийг бэхлэн сахиж, Аргамжаа болж, улсыг барин хатуужсу” гэж тангаргалсан. Монгол төрийн үе үеийн удирдагчид энэ тангаргыг санаж явдаг юм.
Өнөөдөр улс үндэстнийхээ тусгаар тогтнол, язгуур эрх ашгийг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Монголын нийгэмд шударга ёс хэрэгтэй.
Сайхан амлалтын цуурай тасраагүй, амлалтаасаа няцсан үйлсийн тоос нь замхраагүй үед Монголчууд бид ухаалаг сонголт хийх ёстой. Танд амжилт хүсье” гэлээ.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг Иргэний зориг ногоон намаас дэмжихээ илэрхийлжээ. | https://ikon.mn/n/10r4 |
10r5 | БХЯ-наас хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэгт 6 сая төгрөг хандивлажээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/27/2017 13:33:00 |
Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч "Би эх орныхоо төлөө штанг өргөдөг" хэмээн гадны улсын саналыг хүлээж аваагүй тамирчин бол “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэг.
Түүний дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны есдүгээр сарын 22-ны өдөр их хэмжээгээр түлэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан олон нийтийн санаачлагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аяныг зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл өрнүүлж байгаа юм.
Уг аянд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласан бөгөөд өнөөдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс хандивын мөнгийг М.Анхцэцэгийн гэр бүлд БХЯ-наа гардуулан өглөө.
Гүн түлэгдэлтийн дараах шатны хагалгааг манай улсад хийх боломжгүй учраас БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт хагалгаанд орох юм байна. Уг хагалгаанд 65 сая төгрөг шаардлагатай байгаа аж.
“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэгийн аав Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ерөнхий инженер, дэд хурандаа цолтой бөгөөд одоо Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.
Түүний ээж мөн зэвсэгт хүчинд 20 гаруй жил ажилласан бэлтгэл ахлах ахлагч юм. Хүндийн өргөлтийн Залуучуудын болон Оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргана хэмээх том мөрөөдлөө мөнгөөр арилжихыг хүсээгүй эх оронч сэтгэлээр нь монголчууд бид бүхэн бахархаж явдаг билээ. Тэр биднийг орхиогүй, бид ч түүнийг орхихгүй.
Эх сурвалж: Батлан Хамгаалах Яам | https://ikon.mn/n/10r5 |
10r7 | ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа | Г.Мөрөн, iKon.mn | 05/27/2017 15:54:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд үнэмлэхээ гардан авлаа.
Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 09:00 цагт, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 10:30 цагт, Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 12:00 цагт тус тус үнэмлэхээ авлаа.
Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн, гурван нэр дэвшигчийг тавдугаар сарын 14, 17-ны өдрүүдэд бүртгэн авч, үнэмлэх олгохоор тогтсон юм.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10r7 |
10r8 | Шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өргөмжиллөө | А.Төгөлдөр, iKon.mn | 05/27/2017 16:39:00 |
“Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-д идэвхтэй оролцож, хүүхэддээ олон эерэг хандлага, зөв дадал олгож, бусад эцэг эхчүүдийг манлайлж ажилласан шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өнөөдөр өргөмжиллөө.
Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан, нийслэлийн иргэд оролцсон юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр нийслэлийн “Гэр бүлийн өдөр”. Өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн сүүлийн 7 хоногийн амралтын өдрүүдийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан.
Энэ хүрээнд бид маш олон ажлыг зохион байгууллаа. Сайн гэр бүлийг шалгаруулах ажлыг нэг сарын хугацаанд өрнүүлсэн.
Нийтдээ 5,000 гаруй гэр бүл, 3,000 орчим хүүхэд, 600-аад аж ахуйн нэгж, 152 хороонд зохион байгуулагдаж, өнөөдөр үр дүнгээ гаргалаа. Ингээд хамгийн шилдэг 18 гэр бүлийг “Сайн гэр бүлээр” шалгаруулж байгаа.
Энэ хөтөлбөр нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн дагуу хүн лүүгээ чиглэсэн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Бид бүхэн хөрөнгө оруулалтыг гэр бүл, хүүхэд рүү тэр тусмаа хүүхдийн хүмүүжил, боловсрол руу түлхүү зарцуулах нь илүү чухал гэж үзэж байгаа.
Энэ аян сар бүр үргэлжлээд явагдана. Удахгүй болох эх үрсийн баяраар аз жаргалтай хүүхдүүдийг шалгаруулна” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.
Энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 70 хүүхэд, шилдэг 18 гэр бүлд хүрэлцэн ирсэн удирдлагууд гарын бэлэг, өргөмжлөл, гэр бүлээрээ нийтийн тээврээр үнэгүй зорчих карт, гэр бүлээрээ усан бассейнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг зэрэг олон шагналыг гардуулав.
Аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 18 цэцэрлэгийн 1,000 эцэг эхэд “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан” сургалт зохион байгуулж, “Сайн мууг ялгая-2” буюу “Нийгэм олон нийтийн дунд биеэ зөв авч явахад туслах 60 дадал” номыг бэлэглэн сургалтад хамрагдаж, ном бэлгэнд авсан гэр бүлүүд номын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв буруу, сайн муу зүйлийг ойлгуулж, хүүхэддээ бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгоход анхаарч, бүлгийн багштай хамтран ажилласан байна.
“Нийслэлийн сайн гэр бүл” шалгаруулах сарын аянд
Сүхбаатар дүүргийн 54, 68-р цэцэрлэг,
Чингэлтэй дүүргийн 39, 108-р цэцэрлэг,
Баянзүрх дүүргийн 45, 115-р цэцэрлэг,
Хан-Уул дүүргийн 46, 72-р цэцэрлэг,
Баянгол дүүргийн 98, 242, 88-р цэцэрлэг,
Багахангай дүүргийн 44-р цэцэрлэг,
Налайх дүүргийн 208-р цэцэрлэг,
Багануур дүүргийн 193, 139-р цэцэрлэг,
Сонгинохайрхан дүүргийн 113, 119, 226 дугаар цэцэрлэгхамрагдсан аж.
Энэхүү аяны хаалтын үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, “СӨБ-ын шинэчлэл” ТББ, Нийслэлийн усан спорт сургалтын төв, “Монгол контент” ХХК, “Үлэг гүрвэлийн музей”, “Гранд эвент” ХХК зэрэг долоон байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулсан юм.
Аянд нэгдсэн эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв бурууг ойлгуулснаар хүүхдэд төдийгүй гэр бүлд нь олон эерэг хандлага бий болсон тул цаашид илүү өргөн хүрээнд бүхий л цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийг хамруулах хүсэлт тавьсаар байгааг нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий тодотгон ярьж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10r8 |
10r9 | Хөлний судас бүдүүрэх 6 шалтгаан | ikon.mn | 05/28/2017 11:55:00 |
Венийн судас болгонд клапан буюу хавхлага бий. Энэ хавхлага нь венийн судсаар урсаж буй цусны урсгалыг нэг чигт явуулах буюу буцаж урсгахгүй байх үүрэгтэй байдаг.
Гэтэл энэ хавхлагын үйл ажиллагаа муудсанаас цус буцаж урсаж судсан доторх даралт ихэсдэг.
Судасны хана уян хатан учраас энэ даралтыг зохицуулахын тулд тэлж өргөсөдөг бөгөөд үүнийг судасны өргөсөл гэж нэрлэдэг.
Хөлний судас бүдүүрэх 6 шалтгаан
Нас
Энэ өвчин ихэнхидээ 50 аас дээш насанд илүүтэй тохиолддог.
Учир нь нас ахихын хирээр эд, эрхтнүүдийн үйл ажиллагаа ч сулардаг бөгөөд вений судсанд ч ийм өөрчлөлт ордог.
Судсаны үйл ажиллагаа өөрчлөгдөхөд өмнө дурдсан хавхлагын үйл ажиллагаа алдагдсанаас судас өргөсөж эхэлдэг байна.
Харин энэ өвчин эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Судалгаагаар 3 эиэгтэйн 1 нь, 10 эрэгтэйн 1 нь энэ өвчинд өртдөг байна.
Жирэмслэлт
Жирэмсэн үед умайн томрохын хирээр венийн судсыг дарж, ачаалал учруулдаг. Түүнчлэн жирэмсэн үед ялгардаг гормоны нөлөөгөөр венийн судас өргөсөнө.
Эрүүл хүнд төрсний дараа буюу судсанд учруулж байсан даралт алга болмогц өргөссөн судсууд агшиж хэвийн байдалд орох ёстой.
Вений судасны гэмтэл, эсвэл таргалах зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас судас өргөсссөн хэвээр үлдэж болно.
Тийм учраас өөрт байгаа эрсдэлтэй хүчин зүйлийг арилгах нь энэ өвчнөөр өвдөхөөс сэргийлэх ач холбогдолтой.
Ажлын нөхцөл
Хүн зогсоо байхад татах хүчний нөлөөгөөр цусны урсгал доош чиглэсэн байдаг. Түүнчлэн дээр дурдсан венийн судсан доторх хавхлагын тасралтгүй буюу амралтгүйгээр ажиллах хугацаа дунджаар 3-4 цаг байдаг. Гэтэл тогооч, үсчин, худалдагч, замын цагдаа, мэс заслын эмч зэрэг ажилтай хүмүүс олон цагаар тасралтгүй зогссоноос хөлийн венийн судсанд ирэх ачаалал нэмэгдсэнээс судас өргөсөх өвчнөөр өвдөх нь элбэг.
Энэ өвчин удаан хугацаагаар суугаа ажил хийдэг хүмүүст бас тохиолдоно.
Учир нь удаан хугацаагаар суух нь венийн судсанд даралт өгч цусны урсгалыг хаадаг.
Таргалалт
Таргалалтын үзүүлэх нөлөө нь жирэмслэх үеийнхтэй адил боловч таргалалт нь өөрөө өвчин үүсгэх эрсдэлтэй хүчин зүйл болдог.
Тийм учраас венийн судасны өргөслөөс сэргийлэх нэг арга нь таргалахгүй байх юм.
Цэвэршилт
Цэвэршилтийн дараа гардаг гормоны өөрчлөлтийн нөлөөгөөр судасны хананы үйл ажиллагаа өөрчлөгдөж эхэлнэ.
Эрүүл эмэгтэйд цэвэршилт нь дунджаар 50 наснаас эхэлдэг бөгөөд тарган, идэвхитэй хөдөлгөөн хийдэгггүй, амьдралын буруу хэвшилтэй эмэгтэйн цэвэрших хугацаа 2-3 жилээр наашилдаг.
Цэвэршиж эхлэх нь ч судас өргөсөх шалтгааны нэг болдгийг анхаар.
Удамшил
Ээж аав болон дээд үеийнхэнд тань энэ өвчнөөр өвдөж байсан хүн байгаа бол та ч бас өвдөх эрсдэлтэй хэмээн үздэг.
Эх сурвалж: Hedu.mn
| https://ikon.mn/n/10r9 |
10ra | Эрдэмтэн судлаач Б.Ринчингийн хүү Р.Арслан Сасакавагийн нэрэмжит шагнал хүртлээ | ikon.mn | 05/28/2017 16:05:00 |
Эрдэмтэн судлаач Б.Ринчингийн хүү Р.Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг өнгөрсөн Баасан гарагт хүртлээ.
Тэрээр хувийн шалтгаанаар биечлэн ирж амжаагүй бөгөөд ДЭМБ-ын 70-р чуулганд оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төлөөлж шагналыг гардан авсан байна.
А.Цогцэцэг сайд шагнал гардуулах үеэр энэхүү шагналыг олгосон явдалд МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хувиасаа гүн талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Р.Арслан гуайн захиснаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др.Маргарет Чан, ДЭМБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Ниппон Сангийн дарга Ноён Ёхэй Сасакава доктор Блүмбэрг, доктор Окочи, Монгол болон Унгар улсын эрүүл мэндийн салбарын өөртэйгээ хамтран зүтгэж байсан хамт олонд талархал илэрхийлснийг нь дамжуулсан байна.
Дашрамд дурдахад, манай улсын эрүүл мэндийн салбарт Р.Арслан гуайн оруулсан хувь нэмэр их бөгөөд элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийж, түүний үр дүнд элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэн зэрэг ач гавьяатай хүн юм.
Харин ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж буй олон орнууд байгаа ч Монгол Улс тэднийг тэргүүлж, сайн ажиллаж байгааг онцолж сайшаасан байна.
Эх сурвалж: ЭМЯ
| https://ikon.mn/n/10ra |
10rb | Л.Чинбат Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнээр сонгогдлоо | Б.Ану | 05/28/2017 16:18:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус "Их Эе" хуралдаан Улаанбаатар хотноо боллоо.
Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар олонхын саналаар Үндэсний Бөхийн Холбоог "Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр болсон байна.
Л.Чинбат өмнө нь Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.
Харин Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн асан Р.Нямдорж нь энэ холбоог сүүлийн 20 гаруй жил удирдаж байсан билээ.
Холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөн боловч Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат 100 хувийн саналаар сонгогджээ. | https://ikon.mn/n/10rb |
10rc | "Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэл хүргэх систем, түүний ач холбогдол” сэдэвт семинар зохион байгуулав | ikon.mn | 05/28/2017 16:38:00 |
Гадаад харилцааны яам Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран “Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэл хүргэх систем, түүний ач холбогдол” сэдэвт семинарыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Монгол Улс ДХБ-ын гишүүн орны хувьд гадаад худалдааны үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, тухайлбал шинээр хууль, дүрэм, Засгийн газрын тогтоол, шийдвэр, журам, батлах, стандарт тогтоох тохиолдолд ДХБ-д урьдчилан мэдээлэх үүрэгтэй байдаг.
Семинарын үеэр төслийн удирдагч Д.П.Хэнк, зөвлөх Дж.Молак нар ДХБ-ын хэлэлцээрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх цахим шинэ систем, түүний бүтэц, ач холбогдол болон үндэсний лавлагааны төвийн эрх үүргийн талаар танилцуулга хийж, санал солилцов.
Энэ удаагийн арга хэмжээнд ГХЯ, ХЗЯ, БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ЭХЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, МЭҮГ, МҮХАҮТ зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/10rc |
10rd | Чингэлтэй дүүргийн III хороонд сайн үйлсийн аян зохион байгуулжээ | ikon.mn | 05/28/2017 17:22:00 |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо хамтран Чингэлтэй дүүргийн 3-р хороонд өчигдөр сайн үйлсийн аян зохион байгуулсан байна.
Энэхүү аяны хүрээнд тус дүүргийн 13, 14, 15 дугаар хороог дамнасан даланг цэвэрлэх, иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэрэг ажлыг өрнүүлж байгаа юм. Аяны нээлтэд АШУҮИС, АУС, Дотрын 1 дүгээр тэнхимийн уушгины профессорын багийн ахлах багш М.Оюунчимэг, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн, 13 дугаар хорооны ахлах эмч н.Нина болон холбооны гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Өнөөдрийг хүртэл 7 удаа сайн санааны аян явуулсан байна
АШУҮИС, АУС, Дотрын 1 дүгээр тэнхимийн уушгины профессорын багийн ахлах багш М.Оюунчимэг “Японы анагаахын сургуулийн оюутан 1970-аад оны сүүлчээр анх Азийн анагаахын оюутны холбоог байгуулсан байдаг.
Энэ холбоо 2009 онд Монголд байгуулагдсан. Байгуулагдсан цагааасаа хойш AMSA оюутны холбоо нь маш олон ажлыг зохион байгуулж байна.
Ерөнхийдөө нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжилд нэг талаас эмч нөгөө талаас иргэдийн дунд гүүр болон ажилладаг байгууллага юм.
Бид ирэх есдүгээр сард Монголын Анагаахын оюутнуудын анхдугаар чуулган зохион байгуулахаар зэхэж байна.
Энэхүү анхдугаар чуулганаа угтан сайн үйлсийн аяныг зохион байгуулах санаачлагыг гаргаад НЗДТГ-т хандсан.
Тамгын газрын захиргаанаас үйл ажиллагааг маань дэмсэний үндсэнд Чингэлтэй дүүргийн 3 хороонд зохион байгуулахаар болсон.
Бид өнөөдрийг хүртэл 7 удаа сайн санааны аян явуулсан байна.
Энэ үеэр эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, бага насны хүүхдийн цагаан хорхойн илрүүлэлт, цус багадалт илрүүлэх зэрэг эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.
Тухайлбал, нарийн мэргэжлийн үзлэгээр нүдний мэргэжлийн эмч н.Заяат маань нүдний даралтын нэлээд хүндэрсэн шатандаа орсон, болорын цайлттай хариугүй хараа нь эндэх аюулд өртөхөд хүрсэн иргэдийг оношилж урьдчилан сэргийлж байлаа” гэв.
Иргэд цуглуулсан купоноороо хувцас, ном зэргийг авах боломжтой
Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн “Өнөөдрийн сайн үйлсийн ажлын хүрээнд “Илүү нь дутуугаа нөхье” аян эрүүл мэндийн үзлэгтэй цуг явагдаж дууслаа.
“Илүү нь дутуугаа нөхье” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Өмнө нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд зохион байгуулсан.
Аяны хүрээнд хог цэвэрлэсэн хүмүүст бид купон олгодог.
Иргэд цуглуулсан купоноороо бидний бэлтгэсэн хувцас, ном зэрэг эдэлж хэрэглэх зүйлийг авах боломжтой.
Бид13-15 дугаар хороог дамнасан далангийн хогийг цэвэрлэнэ” хэмээлээ.
Уг аянд Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 3 бүлгийн 50 гаруй сурагч нэгдэхээр иржээ.
Тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Даваажаргал “Илүү нь дутуугаа нөхье” аянд манай сургуулийн 11а, 11б, 11в ангийнхан нэгдэж, өөрсдийнхөө өмсч, зүүдэггүй эд хэрэгсэл, багадсан, томдсон хувцас, уншиж дууссан ном, сурах бичгийг хандивлаж байна.
Бид энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэндээ баяртай байгаа.
Энэ холбооны ах, эгч нартаа ажлын амжилт хүсье” гэлээ.
0-5 насныхны цус багадалт, цагаан хорхойн халварыг илрүүлэх, цусанд сахар үзэх, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хөндийн эрхтэний хэт авиан бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, мазок, наалдац, эсийн шинжилгээг хийхээс гадна нүдний нарийн мэргэжлийн үзлэг зэрэг олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг дээрх 3 хорооны иргэдийг харьяалал харгалзахгүйгээр үзжээ.
Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо 2009 онд байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 40 гаруй гишүүнтэйгээр өөрийн орны болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Холбооны гол зорилго Монголын анагаахын оюутнуудаас гишүүнчлэл элсүүлэн, тэдний мэдлэг, чадвар, нийгмийн оролцоог дээшлүүлэн, улмаар Азийн анагаахын оюутнуудын хүсэл зоригийг нэгтгэн, ирээдүйн эмч нарын холбоог батжуулахад оршиж буй аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10rd |
10re | "Шинжилгээнд хамрагдсан 447 хүнээс 99.3% нь хорт хүнд металлын хордлоготой гараад байна" | А.Үлэмж, iKon.mn | 05/30/2017 08:47:00 |
Тод-Эйч Хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг Монгол хүний үснээс дээж авч хорт хүнд металл, минералын оношилгоог хийдэг юм байна.
Энэхүү оношилгоогоор хүний биед байж болохгүй хорт хүнд металын эрдэс минералын дутагдлыг илрүүлдэг аж. Тус эмнэлгийн оношлогоонд хамрагдсан хүмүүсийн 99.3 хувь нь хорт хүнд металлын хордлоготой гарлаа гэсэн мэдээлэл анхаарал татаж бид энэ талаар болон хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг, эцэг эхчүүдийн мэдэх шаардлагатай зүйлсүүдийн тухай тус эмнэлэгийн Ерөнхий эмч А.Цэрэннямтай уулзаж ярилцлаа.
-Монгол хүүхдийн үсэнд минералын оношилгоо хийсэн гэсэн. Энэ оношилгооны талаар илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юу? Зорилго юу байв?
- Үсний эдийн хорт хүнд металл болон минералын шинжилгээгээр хүний бие дэх хорт хүнд металл ба эрдэс , шим тэжээлийн байдлыг мэдэж болдог. 10 төрлийн хорт хүнд металл болон 16 төрлийн хэрэгцээт эрдэсийг үздэг. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлээд хоёр жил гаруйн хугацаанд үсний шинжилгээг хийж байгаа. Бүх хүүхдүүдийнхээ үсний шинжилгээг нэгтгэж үзсэн. Нэгтгээд үзэхэд нийтдээ 447 хүнд хийгдсэн байсан. Манай эмнэлэгт үзүүлэхээр ирсэн, хандсан хүмүүст энэхүү оношилгоог хийсэн байгаа.
-Оношилгооны үр дүн их муу гарсан гэж байсан. Үр дүнг танилцуулахгүй юу?
- Оношилгоонд хамрагдсан 447 хүнээс 99.3 хувь нь хорт хүнд металлын хордлоготой гарсан. Мөн 100 хувь эрдэс минералын дутагдал болон илүүдэлтэй гарсан байгаа.
Тэгэхээр шинжилгээ өгсөн хүмүүс бүгд 100 хувь шинжилгээний өөрчлөлттэй гарсан гэсэн үг юм.
-Оношилгоонд нийт хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?
-Энэ оношилгоог бүх насныхан хийлгэдэг. Нийт 447 хүнээс 351 нь хүүхэд байсан. Үлдсэн 96 нь 18-аас дээш насныхан байсан.
Нийт хүүхдүүдээ бид насаар нь ангилж үзсэн. 0-3, 4-7, 8-12, 13-18 насны гэж 4 бүлэг болгож ангилсан.
Эдгээрээс 8-12 насны хүүхдүүд хамгийн их хандсан буюу 130 хүүхэд байсан. Харин 13-18 насны 96 хүүхэд байсан. Яагаад энэ насны хүүхдүүд хамгийн их ханддаг гэхээр бага насны хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өсөлтийн хоцрогдолтой байна гэж төдийлөн анзаардаггүй. Хүүхдийн өсвөр нас эхлээд өсөлт нь зогсох дөхөөд ирэхээр аав ээж хүүхэддээ их санаа зовж эхэлдэг. Нэг ёсондоо, оройтож санаа тавьж эхэлдэг гэсэн үг.
-Монгол хүүхдүүдэд хар тугалга, хөнгөн цагаан, мөнгөн ус зэрэг хорт хүнд металлын хордлого өндөр гарсан байсан. Тус бүрийнх нь хор нөлөөг тайлбарлаж өгөхгүй юу?
-0-7 насны хүүхдүүдэд нэгдүгээрт хөнгөн цагааны хордлого хамгийн өндөр гарсан. Хоёрдугаарт хар тугалга өндөр байсан. Харин 7 наснаас дээш болохоор нэгдүгээрт хөнгөн цагаан, хоёрдугаарт мөнгөн ус, гуравдугаарт хар тугалга өндөр гарсан.
Энэ гурав дээр нэмээд барий, кадмий, уран гэсэн нийтдээ 6 төрлийн хорт хүнд металлууд илэрдэг. Хорт хүнд металлын хордлогыг бид цочмог бус архаг хордлого гэж ярьдаг. Цочмог хордлого гэдэг нь юунаас илэрсэн нь тодорхой, тухайн хүнд зовиур илэрч байгааг хэлж байгаа юм. Архаг хордлого гэдэг нь шалтгаан тодорхойгүй, олон жилийн хугацаанд өдөр бүр бага багаар хүнийг хордуулж буй хордлого юм.
Тэгэхээр шинж тэмдэг нь ч бас өөр. Цочмог хордлого шиг гэнэт ухаан алдаж, гэнэт дотор муухайрч илэрдэггүй. Хамгийн нийтлэг илрэл нь архаг ядаргаанд орж, хоолны дуршил муудаж, бие махбодь нь идэвхгүй болж, булчингийн хүч муудаж, сэтгэл санааны тэнцвэргүй байдалдордог.
Энэ нь бусад өвчний үед илэрдэг нийтлэг шинж тэмдэгтэй их адилхан байдаг. Тийм учраас, энэ яг хорт хүнд металлын хордлого мөн байна гэж бүрэн оношлогдохгүй яваад л байдаг. Хорт хүнд металлын хордлогод орсон тохиолдолд бусад өвчнүүдийн үед хийгддэг эмчилгээг хийхээр эмчилгээний үр дүн муу байдаг.
Мөн хорт хүнд металлын хордлого нь эхээс урагт дамждаг. Тийм учраас эх нь хордлоготой байсан бол дөнгөж төрсөн хүүхдэд хордлогын шинж тэмдгүүд илэрнэ.
Тэгэхээр хорт хүнд металлын хордлого нь бүх өвчний зовиуртай адилхан шинж тэмдэгээр илэрдэг учраас ялгагдахын аргагүй байдаг. Гэхдээ энэ хордлого нь 15-20 жил гэх мэтээр удаан хугацаагаар үргэлжлээд байвал эдгээр хорт хүнд металл нь хорт хавдар гэх мэт эдгэшгүй хүнд өвчнүүдийг үүсгэж эхэлдэг. Энэ нь л хамгийн гол хор нөлөө аюул нь юм.
- Хүүхэд юунаас хордож байгааг судалсан уу?
-Хордлогын эх үүсвэр маш олон зүйлсээс болдог. Хамгийн их тохиолдож байгаа хордлогуудын хувьд эх үүсвэр нь агаарын бохирдол, орчны бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол зэрэг ордог.
Агаарын бохирдол, тоос тоосонцороос хар тугалга, хөнгөн цагааны хордлогод илүү өртдөг. Харин мөнгөн ус, ураны хордлогууд нь хөрсний болон усны бохирдлоос илүү их үүсдэг. Мөнгөн усны хог хаягдал нь ихэвчлэн том, том үйлдвэрээс хаягдаж байдаг. Энэ хог хаягдал нь шингэн байдаг учраас далайд хаягддаг. Тэгээд далайн загас, ургамлууд нь мөнгөн усыг өөртөө шингээдэг гэсэн үг. Тэгэхээр далайн гаралтай бүтээгдэхүүн загас, ургамлууд их идээд л байвал хордоод л байна гэсэн үг байх нь.
Хар тугалга бүх төрлийн будагч бодисонд байдаг. 0-7 насны хүүхдүүдэд хар тугалганы хордлого их өндөр гарсан байгаа. Ямар учиртай гэхээр энэ насны хүүхдүүд тоглоом үмхэж тоглодог. Нэг ёсондоо тоглоомныхоо будгийг ам руугаа хийж байна гэсэн үг шүү дээ.
0-7 насны хүүхдүүдэд хар тугалганы хордлого их өндөр гарсан.
Хөнгөн цагааны хордлогын бас нэг шалтгаан бол сав суулганы хэрэглээ. Бидний гэртээ хэрэглэдэг бүх сав суулганууд ашиглалтын хугацаатай байдаг. Энэ нь гадна талын хамгаалалтын бүрхүүлийн хугацаа юм. Жишээлбэл, тавагны гадна бүрхүүлийн хугацаа 5 жилийн хугацаатай бол 5 жилийн дараа ашиглах боломжгүй болно гэсэн үг. 5 жил өнгөрчихөөд байхад ашиглаад л байвал хоолоороо дамжуулаад хөнгөн цагаанд хордоод л байна гэсэн үг.
Эсвэл зарим хүмүүс шинэ сав суулгаа төмрөөр үрж хусаж угаагаад байдаг. Энэ нь хорт хүнд металлын хордлогод хугацаанаас нь өмнө хордож байгаа юм.
Мөн бүх төрлийн исгэгч, исдэг зүйлүүд хөнгөн цагаанаас хамаарч исдэг. Тэгэхээр багаасаа гурилан бүтээгдэхүүн мантуу, торт, бургер түргэн хоол их иддэг байсан хүүхдүүд хөнгөн цагааны хордлогод орох магадлал ихэсдэг.
Энэ мэтчилэн хордлогын эх үүсвэрийн маш олон шалтгаан байдаг. Хамгийн том шалтгаанууд нь бол сая миний дурдсан агаар, хөрс, усны бохирдол болон хоол хүнсний эх үүсвэрүүд байдаг.
-Та сая гэрт хэрэглэдэг сав суулгыг хугацаатай байдаг гэж ярилаа. Тэр хугацааг нь хэрхэн мэдэж болох вэ?
-Ихэвчлэн тухайн сав суулганы ёроолд тоо нь байж байдаг. Заримд нь дагалдаж ирдэг пассворд гэж байдаг. Тэнд нь байдаг.
-Та бүхний гаргасан энэхүү судалгаа цаашдаа үргэлжлэх үү?
-Тийм ээ. Бид эмнэлэгт хандаж буй хүүхдүүдээ судалгаанд хамруулж, үсний шинжилгээгээ цаашдаа хийсээр байх болно.
-Нэгэнт ийм хордлоготой хүүхдүүдэд ямар эмчилгээ хийдэг вэ?
- Юун түрүүнд хорт хүнд металлын хордлогыг үсний шинжилгээ өгч байж л оношилдог.
Шинжилгээнд хамрагдаад хордлоготой гарсан хүүхдүүд хордлого тайлах витаминыг уудаг. Хордлогын эсрэг үйлчилдэг уураг байдаг. Энэ уургийн нөлөөгөөр хордлогыг биеэс гадагшлуулах зориулалттайгаар хийгдсэн тусгай хордлого тайлдаг витамин байдаг. Үүнийг бид эмчилгээндээ ашиглаж хордлогыг гадагшлуулдаг юм.
Хорт хүнд металлын хордлогоос болж хүүхдүүд намхан болж байна
-Танай клиникт ихэвчлэн ямар хүүхдүүд ханддаг вэ? Тэдгээрийн өвчлөлийн шалтгаанд бас хорт хүнд металл нөлөөлдөг үү?
- Нэгдүгээрт мэдээж өсөлтийн асуудалтай хүүхдүүд ханддаг. Тэгэхээр хорт хүнд металлын хордлогоос болж хүүхдүүд намхан болж байна гэсэн үг. Судалгаа хийгдсэн 447 хүнээс 58.1 хувь нь өсөлтийн асуудалтай байсан.
Тэгээд хоолны дуршил бага, жин бага, харшилтай, таргалалттай хүүхдүүд ханддаг. Мөн аутизм буюу нийгмээс тусгаарлах эмгэг нь 30-40 хувь нь хорт хүнд металлын нөлөөтэй байдаг.
- Хүүхдийг хорт хүнд металлаас яаж хамгаалах вэ?
-Нэгэнт хордчихсон тохиолдолд гадагшлуулах эмчилгээ хийхээс өөр аргагүй. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс хоол хүнсээ зөв тохируулж хэрэглэх, сав суулгандаа анхаарах хэрэгтэй.
Тэгээд хамгийн гол нь агаар, хөрс, усны бохирдлыг багасгах хэрэгтэй. Тэгэхээр төр засгийн хийх ажил л үлдэж байна гэсэн үг.
Хүүхдийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг зүйл нь амьдралын дадал зуршил
- Өсөлтийн клиник дээр ирэх хэд хэдэн шалтгаан гэж байдаг байх. Ямар шалтгаанууд байдаг вэ?
-Аав ээж нар хүүхдийнхээ өсөлтийг хэвийн явагдаж байгаа эсэхийг тодорхойлох боломж байдаг. Тэр нь тэмдэглэл хөтлөх юм. 5 нас хүртэл хүүхдийн өсөлтийг өрхийн эмнэлэг дээр ягаан дэвтрээр тодорхойлчихдог. Харин тэрнээс хойш аав ээж нар сардаа нэг ч юм уу хүүхдийнхээ өндрийг үзээд тэмдэглээд хэвших хэрэгтэй. Тэр өндрийн тэмдэглэгээгээ эмчид үзүүлээд өсөлтийн муруйны хамгийн бага шугамнаас доор байгаа тохиолдолд өсөлтийн клиникт ханддаг.
Эсвэл үеийнх нь хүүхдүүдтэй харьцуулахад тухайн хүүхдийн өндөр 10 см-аар илүү намхан байгаа тохиолдолд, аав ээж нь өөрсдөө намхан тохиолдолд, тухайн хүүхдийн өсөлт бага явагдаж байгаа тохиолдолд, бэлгийн бойжилт эрт эхлэх тохиолдолд тус тус өсөлтийн эмнэлэгт хандана.
- Хүүхдийн өсөлтөд эерэг, сөрөг нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлсийг та нэрлэхгүй юу?
-Хүүхдийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг зүйл нь хүүхдийн дааврын ялгаралт, амьдралын дадал зуршил юм. Энэ нь эцэг эхийнх нь зүгээс ч хийх боломжтой зүйлүүд юм.
Тухайлбал, нойрны асуудалтай, хоолоороо шим тэжээлээ авч чадахгүй байгаа, дасгал хөдөлгөөн бага хийдэг эсвэл хэт их дасгал хөдөлгөөн хийдэг , стресс ихтэй, ямар нэгэн архаг өвчин, эмгэгтэй, хорт хүнд металлын дутагдалтай, эрдэс минералын дутагдалтай эсвэл илүүдэлтэй байх юм бол эдгээр нь хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх юм.
-Өсөлтийн эмгэг гэж юу вэ?
-Өсөлтийн эмгэг гэдэг нь өсөлтийн хоцрогдол буюу намхан байхыг гэсэн үг. Энэ нь бусад өвчин эмгэгтэй адил хэдий чинээ эрт оношилно, төдий чинээ эмчлэгдэх нь хурдан байна.
Ер нь бол өсөлтийн муруйны гурван хувиас бага байвал өсөлтийн эмгэгтэй гэж үзнэ.
-Хүүхэд тухайн насандаа дунджаар хэдэн см өндөртэй байх ёстой байдаг юм бэ?
-Хүүхдийн өсөлтийн үеийг дөрвөн шатанд ангилдаг.
Эхний үе нь 0-3 насны хүүхдүүд. Тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүд жилд дунджаар 24-25 см өсдөг. Энэ нь хүүхдийн хамгийн эрчимтэй өсөлтийн үе. Хүүхэд нэг наснаас хойш жилд дунджаар 8-10 см-аар өсдөг.
Хоёрдугаар үе нь 4 наснаас бэлгийн бойжилт эхлэх үе хүртэл байдаг. Дөрвөн наснаас хойш хүүхдийн өсөлт маш удааширдаг. Жилд дунджаар 6 см өсдөг.
Гуравдугаар үе нь бэлгийн бойжилт эхэлсний дараа 2-3 жил үргэлжлэх үе. Энэ үед охидуудын биеийн өсөлт жилд 8-10 см, хөвгүүдийн өсөлт 8-12 см нэмэгддэг.
Дөрөвдүгээр үе нь бэлгийн бойжилтын дараах үе. Энэ үед хүүхэд 1-2 см-аар өсдөг. Ингээд хүүхдийн өсөлт огцом буурдаг. Ер нь нийт томчуудын одоогийн байгаа өндөр нь бэлгийн бойжилтын үеийн өндөр л гэсэн үг юм.
Өсөлтийн даавар оройны 22 цагаас шөнийн 2 цагийн хооронд хамгийн өндөр хэмжээтэйгээр ялгардаг. Энэ үед хүүхэд гүн нойронд унтаж байх ёстой.
-Хүүхдийн өсөлтийг хэвийн байлгахад юу чухал үүрэгтэй вэ? Эцэг, эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Эцэг, эхчүүдийн хувьд анхаарах ёстой чухал зүйл нь амьдралынхаа дадал зуршлыг өөрчлөх юм.
Нэгдүгээрт, өсөлтийн насны хүүхдүүд 21 цагаас өмнө унтаж хэвших хэрэгтэй. Учир нь өсөлтийн даавар оройны 22 цагаас шөнийн 2 цагийн хооронд хамгийн өндөр хэмжээтэйгээр ялгардаг. Энэ үед хүүхэд гүн нойронд унтаж байх ёстой.
Хоёрдугаарт, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэж, хооллох хэрэгтэй. Хүүхдийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг гол гол шим тэжээлүүд нь кальци, цайр, фосфор, селен, магний зэрэг юм. Эдгээр нь дангаараа хүүхдийн өндрийн өсөлтийг хариуцдаг. Мөн, бүлээн шингэн зүйл сайн уулгаж байх хэрэгтэй. Хүүхдийн оройн хоол хамгийн оройдоо 19:00 цаг орчим байхад болдог.
Гуравдугаарт, дасгал хөдөлгөөн их чухал. Яс, булчин, шөрмөсний хөгжил хэвийн байх юм бол хүүхэд өндөр болдог. Багаасаа их хүнд хүчир ажил хийсэн, ачаалал их авсан тохиолдол булчин хэт их чангараад өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Мөн, булчин бүр сулбагар байгаа тохиолдолд өсөлт удаашрах талтай. Тэгэхээр хүүхдэд тохирсон дасгал хөдөлгөөнийг нас, хүйсэнд нь тохируулж хийлгэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, хүүхэд стрессгүй байх ёстой. Хүүхэд стресстэж байна гэж илэрхийлдэггүй, бие нь өөрөө дохио өгөөд эхэлдэг. Жишээ нь, нойрондоо муудах, орондоо шээх, хэт их дуу хураах зэргээр илэрч болно. Тиймээс хүүхдээ сайн ажигладаг байх хэрэгтэй.
Тавдугаарт, өсөлтийн хоцрогдол үүсгэдэг архаг өвчин, эмгэгүүд байдаг. Тухайлбал, ээж нь жирэмсэн болсон цагаасаа хоол хүнсний дутагдалтай байсан, хүүхэд рахиттай бол энэ нь өсөлтөд муу нөлөөтэй.
Эцэст нь, бидний дээр ярьсан хорт хүнд металлын дутагдалтай бол хүүхдийн өсөлт удааширна. Тиймээс эцэг, эхчүүд энэ зүйлүүд дээр л сайн анхаарч чадвал хүүхдийн өсөлт хэвийн явагдах юм.
| https://ikon.mn/n/10re |
10rf | Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно | Өглөөний сонин | 05/29/2017 08:12:00 |
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй.
Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан тэднийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.
Тодруулбал, ирэх сарын 1 гэхэд татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж буй гэнэ.
Хэрэв жолооч та харьяа хэлтэстээ өөрийн биеэр очиж татвараа төлөх боломжгүй бол дурын банкнаас данс руу нь төлбөрөө шилжүүлэн, аль ч дүүргийн Татварын албанд очиж баталгаажуулах боломжтой юм.
| https://ikon.mn/n/10rf |
10rg | Хойд Солонгос гурван долоо хоног дараалан пуужин харвалаа | Р.Төмөр, ikon.mn | 05/29/2017 08:15:00 |
Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 05:40 цагт Хойд Солонгос ээлжит пуужингаа Ганвон мужийн Вонсан хотын орчмоос зүүн зүгт харвасан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штаб мэдээллээ.
Пуужин нь богино тусгалын баллистик төрлийнх байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Пуужин 450 км орчим зайг туулж, Японы мэдлийн усан бүсэд унасан гэнэ. Хойд Солонгос өнгөрсөн хоёр долоо хоногийн амралтын өдөр бүр пуужин харвасан бөгөөд энэ удаагийнх нь он гарсаар 12 дахь туршилт болж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин мэдээллийг аваад өглөөний 07:30 цагт үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулахаар болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн туршилтын талаар мэдээлэл авсан байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ туршилттай холбогдуулан товч мэдэгдэл хийжээ. Тэр “Саяхан болж өнгөрсөн Их Долоогийн уулзалтаар Хойд Солонгос бол олон улсын хамтын нийгэмлэгийн нэн тэргүүний шийдвэрлэх асуудал гэж тогтсон” гээд “Бид АНУ-тай хамтран онцгой арга хэмжээ авах болно” гэсэн байна.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/10rg |
10rh | Жүдочид хос мөнгөн медаль хүртэв | Өглөөний сонин | 05/29/2017 08:25:00 |
-Монголын эмэгтэй жүдочид Японы багт 4:1-ээр ялагдаж медалийнхаа өнгийг хувиргаж чадаагүй бол эрэгтэй жүдочид ч мөн адил тивдээ аман хүзүүдлээ-
Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд Хонконг хотноо эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 29 орны 244 жүдоч ур чадвар, хүчээ сорьж өрсөлдөв. Харин манай улсаас 18 тамирчин оролцож чамлахааргүй амжилтыг үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, багийн төрөлд Монголын эмэгтэй жүдочид Японы багт 4:1-ээр ялагдаж, медалийнхаа өнгийг хувиргаж чадаагүй бол эрэгтэй жүдочид ч мөн адил тивдээ аман хүзүүдлээ.
Тодруулбал, багийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь удаагаа болоход Монгол Улс Японы эмэгтэй шигшээ баг жил бүр аваргын төлөө өрсөлдөж байгаа. Дөрвөн удаа мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй жүдочид энэ удаад Японы багт 4:1-ээр ялагдаж медалийн өнгөө хувиргаж чадсангүй. Таван жил дараалан тивдээ финалдаж мөнгөн медалийн эзэн болсон Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд М.Уранцэцэг, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг, Б.Хулан, Б.Мөнхтуяа нар багтсан юм.
Харин багийн төрөлд Монголын эрэгтэй жүдочид ч гэсэн мөнгөн медаль хүртэв. Аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын багтай таарч 3:2-оор хожигдлоо. Тухайлбал -66кг-д ОУХМ Г.Хэрлэн гурван вазари үнэлгээгээр хожиж яваад барилдааны төгсгөлд боох мэхэнд орж цэвэр хожигдсон. -73кг-д Г.Одбаяр дэлхийн аварга Ан Чангримд вазари үнэлгээгээр хожигдсон бол 81кг-д Н.Дагвасүрэн багтаа эхний ялалтыг авсан.
Г.Алтанбагана өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж яваад гар хөшсөн хэмээн шүүгч эсрэг талд ялалт өгснөөр Монголын баг тивийн аваргад түрүүлэх найдваргүй болсон юм. +100 кг-д Олимпын хос медальт Н.Түвшинбаяр аварга Ким Сангвинийг даралтаар цэвэр ялж багтаа хоёр дахь ялалтыг авч ирсэн билээ.
Харин эхний өдрүүдэд манай баг, тамирчид есөн медаль хүртлээ. Өөрөөр хэлбэл, эхний өдрийн барилдаанд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, тавдугаар байр, долоодугаар байрт тус бүр нэг тамирчин шалгарснаар багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн.
Тодруулбал, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг алтан медаль, 66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр мөнгөн медаль, 52 кг-ын жинд Ч.Аззаяа мөнгөн медаль, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль, ОУХМ Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль хүртсэн юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн +78 Б.Мөнхтуяа, эрчүүдийн кг-д Б.Жанчивдорж, кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртээд байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн -81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байрт оржээ. Ийнхүү жүдо бөхийн 2017 оны АТАШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж Япон, БНСУ-ын дараа гуравдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлөлөө.
| https://ikon.mn/n/10rh |
10ri | УИХ Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсоно гэв | Монголын мэдээ | 05/29/2017 08:35:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа.
Тодруулбал, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр тогтжээ. Түүнчлэн УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл” сонсохоор төлөвлөжээ.
| https://ikon.mn/n/10ri |
10rj | ҮЙЛ ЯВДАЛ: Бөхийн “ИХ ЭЕ” хуралдаж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/29/2017 08:40:00 | Туушин зочид буудлын Соёмбо танхимд
09:00-13:00 цагт Малчдын хүүхдүүдийн боловсрол хэрхэн сайжирсан талаар семинар болно. Зохион байгуулаг: БСШУСЯ Дэлхийн Банк Хүүхдийг Ивээх Сан
Эрүүл мэндийн яамны А зааланд
09.30-16.30 цагт "Эрүүл хотыг хөгжүүлэх" чиглэлээр туршлага солилцох сургалт, семинар зохион байгуулагдана. Сургалтанд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцоно.
Д.Сүхбаатарын талбайд
10:00 цагт Батлан Хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөр болно.
"Чингис хаан" Олон улсын нисэх буудалд
11:00 цагт Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож НҮБ-аас “Манлайлагч-Төрийн түшээ” хэмээн өргөмжлөгдсөн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр ирнэ. Онгоцноос буугаад мэдээлэл өгнө.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд
11:00 цагт Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт, шүүхээр шийдэгдсэн олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Дэлхийн сүүний өдөр, Монголын сүүний өдрийг хэрхэн тэмдэглэх болон 10 мянган хүүхдэд сүү бэлэглэх талаар Монголын сүүний холбоо хэвлэлийн бага хурал хийнэ.
Дүнжингарав төвд
11:00 цагт НЗДТГ "Улаанбаатар цэвэр агаар" төсөл хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор "Дулаалга" аяныг нээнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Ботаникийн эцэст байрлах шатсан “Well Mart” худалдааны төвийн хохирогчид хэвлэлийн бага хурал хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захирлууд мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт 10 дугаар цэцэрлэгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд
14:00 цагт Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь" зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
Улсын филармонид
14:00 цагт БСШУС-ын сайд Ж.Батсуурь "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 450 сургуулийн 450 төсөлд нийт 3 тэрбум 50 сая төгрөгийн тэтгэлэг олгох арга хэмжээ болно. | https://ikon.mn/n/10rj |
10rk | “British Airways”-ын нислэг зогслоо | Монголын мэдээ | 05/29/2017 08:40:00 |
Их Британийн авиа компани “Бритиш Эйрвэйс”-ын мэдээллийн технологийн системд томоохон хэмжээний доголдол үүссэний улмаас Лондоны Хитроу, Гатвик чиглэлийн бүх нислэг цуцлагджээ. Орон нутагт энэ сарын 29 амралтын өдөр аж.
Тиймээс энэ долоо хоног гурван амралтын өдөр таарч байгаа учир гэр рүүгээ харих гэсэн зорчигчдын дараалал үүссэн байна. Гэвч мэдээллийн технологийн системд нь ийнхүү алдаа гарснаар нислэг зогсож, түр хугацаанд эмх замбараагүй байдал үүсжээ.
Энэ талаар “Бритиш Эйрвэйс” компани өнгөрсөн бямба гарагийн орой мэдэгдэл хийсэн байна. Тэд “Мэдээллийн технологийн системд томоохон хэмжээний доголдол үүссэн учраас агаарын тээврийн салбарт сөрөг нөлөө үзүүлж байна” хэмээн мэдэгдсэн байна. Компани эхэндээ Хитроу, Гатвик чиглэлийн нислэг оройн 18:00 цаг хүртэл цуцлагдсан гэж мэдэгдэж байжээ. Гэвч, дараа нь залруулга хийн бүрэн цуцлагдсаныг анхааруулсан байна.
Мөн IT-ын гэмтэлд гаднын хакерууд нөлөөлсөн гэх нотлох баримт байхгүй аж. Түүнчлэн, Италийн Ром болон Милан, Чехийн Прага, Шведийн Стокгольм зэрэг хотууд руу хийх нислэг нь хойшлогдож болзошгүй байдал үүсжээ.
| https://ikon.mn/n/10rk |
10rl | Ангела Меркель: Герман цаашдаа АНУ-д найдаад хэрэггүй боллоо | Р.Төмөр, ikon.mn | 05/29/2017 08:56:00 |
Германы канцлерь Ангела Меркель Ням гарагт Мюнхен хотод үг хэлэхдээ АНУ, Их Британиас зайгаа барьсан мэдэгдэл хийжээ.
“Германы хувьд бусдад найдаж амьдрах цаг өнгөрсөн байна. Үүнийг би сүүлийн хэд хоногт мэдэрлээ” гээд “Европчууд бид өөрсдийн хувь заяаг гартаа авах цаг иржээ” хэмээн Меркель ярьсан байна.
Хэдийгээр нэр дурдаагүй ч тэр АНУ болон Европын холбооноос гарч байгаа Британийг хэлсэн нь тодорхой юм. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Их Долоогийн уулзалтыг Меркель “хүнд хэцүү”, “үр дүн муутай” гэж дүгнэж байв. Тэрээр уг уулзалтыг “Нэгийн эсрэг Зургаа” буюу АНУ-тай бусад зургаан гүрэн хэлэлцэх маягаар болсон гэж дүгнэжээ.
Дональд Трампын цаг уурын өөрчлөлт, цагаачлалын, худалдааны гээд ярьсан бүх сэдэв нь бусад гүрнүүдийн байр суурийн эсрэг байсан юм. Трамп Их Долоогийн уулзалтаар Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнд нэгдэх тухай амлаагүй өнгөрсөн бөгөөд ирэх долоо хоногт хариугаа хэлнэ гэсэн. Гэвч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Трамп АНУ-ыг Парисын хэлэлцээрт нэгтгэхгүй гэдэг нь тодорхой болжээ.
Тэр бас чөлөөт худалдааг ганцаараа эсэргүүцэж, цагаачлалын асуудлаар хамгийн хатуу байр суурь илэрхийлж байв. Их Долоогийн уулзалтын өмнө болсон NATO-гийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Трамп бусад гишүүн орнуудаа хангалтгүй зардал гаргаж байгааг шүүмжилж, саяхан гарсан Манчестерийн халдлагад энэ нь нөлөөлсөн гэж хэлжээ.
Ангела Меркель АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обаматай сайн харилцаатай, олон асуудлаар ижил байр суурьтай байсан юм. Меркель Обамаг “Германы хүчирхэг холбоотон, найз нөхөр” гэж нэрлэж байсан бол Обама Меркелийг “миний бүрэн эрхийн хугацааны хамгийн сайн түншүүдийн нэг” гэж хэлж байв. Тэд Брюссельд болсон NATO-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзалдсан байна. Америктай хөндийрч байгаа энэ үед Меркель Франц-Германы түншлэлийг тэргүүн зорилтоо болгож байгаагаа Ням гарагт мэдээлжээ. Бие даасан, хүчирхэг Европыг бий болгоход Франц-Германы холбоо чухал үүрэгтэйг тэр онцолсон юм.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/10rl |
10rn | Датаг нэгж шиг шилжүүлж эхэллээ | СУРТАЛЧИЛГАА | 05/29/2017 09:08:00 | СКАЙтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчээс урьдчилсан төлбөрт хэрэглэгч рүү дата шилжүүлнэ
Найздаа, ойр дотны хүмүүстээ зөвхөн нэгж шилжүүлдэг байсан бол одоо дата шилжүүлэх боломжтой бөгөөд хүлээн авсан датаны хоногоор үйлчилгээний үндсэн хоног сунгагддаг боллоо. Та нэгжтэй байхад л найз нөхөд рүүгээ дата шилжүүлээд л байна. Жишээлбэл, та найз руугаа 100mb шилжүүлэхэд 1100 нэгж данснаас тань суутгагдана гэсэн үг юм.
Дата хүлээн авахад үйлчилгээний хоног сунгагдана
Хүлээн авсан датаны хоногоор үйлчилгээний үндсэн хугацаагаа 10, 15, 30 хоногоор сунгах боломжтой ба энэ нь дата шилжүүлэг үйлчилгээний онцлог-давуу тал юм. Жишээлбэл, та 100mb хүлээн авсан бол таны үйлчилгээний хоног 10 хоногоор сунгагдана. Дахин 300mb хүлээн авлаа гэж тооцоход таны үйлчилгээний хоног 15 хоногоор нэмж сунгагдах болно.
Шилжүүлэх датаны хэмжээ, хоног, төлбөр
Шилжүүлэх датаны хэмжээ
Дата ашиглах хоног
Датаны төлбөр
100mb
10
1100₮
200mb
10
2200₮
300mb
15
3300₮
400mb
15
4400₮
500mb
30
5500₮
600mb
30
6600₮
700mb
30
7700₮
800mb
30
8800₮
900mb
30
9900₮
1gb
30
11000₮
Датаг хэрхэн шилжүүлэх вэ?
Дата шилжүүлэх утасны дугаарыг бичээд зай авч, датаны хэмжээг (9ХХХХХХХ ХХХmb) бичин 123 дугаарт мессеж илгээнэ.
Шилжүүлсэн нийт дата, хүлээн авсан дата хэрэглээ, дуусах хугацааг шалгахдаа Data гэж бичин 123 дугаарт мессеж илгээнэ.
Санамж:
Зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчээс урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дата шилжүүлэх боломжтой.
Дата шилжүүлэхэд таны данснаас нэгж хасагдахыг анхаарна уу.
1 өдөрт 5 удаа дата шилжүүлэх боломжтой.
| https://ikon.mn/n/10rn |
10ro | Хүн ба Роботын тулаанд хүн ялагдлаа | Р.Түвшин, iKon.mn | 05/29/2017 09:13:00 |
Го хөлөгт тоглоомын дэлхийн нэг номерын тамирчин Кэ Жи Google-ийн AlphaGo програмтай өнгөрсөн долоо хоногт гурван удаа тоглоод 3:0-ээр хожигдлоо.
Гурав дахь тоглолт уг тоглоомын төрсөн газар гэгддэг Хятадын Вужень хотод Бямба гарагт болсон юм. 19 настай, Го тоглоомын оргилд хүрсэн гэгддэг Хятадын тамирчин Кэ Жи 156 нүүдлийн дараа бууж өгөхөөс өөр аргагүй болжээ.
Тоглолтын дараа Кэ Жи “Өнгөрсөн жил би AlphaGo програмын тоглохыг хараад хүнтэй ойролцоо юм гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр тэр Гогийн хаан шиг л тоглож байна” гэж хэвлэлд ярьсан байна. Тэрээр “ирээдүй бол хиймэл оюун ухааны ноёрхол” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Өнгөрсөн онд AlphaGo програм нь Өмнөд Солонгосын мастер Ли Седолыг 4:1-ээр хожиж байв. Тухайн үед роботыг хүн хожиж болохоор харагдаж байжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд AlphaGo-ийн чадвар эрс сайжирч Хятадын мастерыг бишрүүлэхүйц болсон байна. Кэ эхний тоглолтын дараа “Би түүний нүүдлийг хараад цочирдлоо. Энэ бол хүнээс гарахааргүй юм” гэж хэлжээ.
Өнгөрсөн оны эхнээс Google компани AlphaGo програмыг онлайн орчинд тоглуулан чадварыг нь сайжруулж байсан гэнэ. Хиймэл оюунт машин маань энэ хугацаанд 51 тоглохдоо 50 хожсоны цорын ганц хожигдол нь интернэтийн холболт тасарснаас болсон байжээ.
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/10ro |
10rp | Ч.Ганжавхлан: Бид хүүхэд хамгааллын том гарцыг олж харсан | Б.Энхзаяа | 05/29/2017 10:10:00 |
Нийгэмд олон төрлийн асуудал бий. Асуудал бүр гарц, шийдэлтэй. Салбар бүрийн асуудлыг хөндөж, манлайлагчдын сонирхолтой гарц, шийдлийг өгүүлдэг “Leader ships forum” энэ удаа нийгмийн асуудлыг хөндөж “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхланг урилаа. Түүнийг хүүхэд хамгааллын “Ид шидийн орон” цогцолбор төвийг санаачлан нийслэлийн алслагдсан цэг Баянхошуун дахь гэр хорооллын дунд босгож буйгаар нь олон нийт мэднэ.
БЛИЦ:
Мэргэжил: БНХАУ-ын Бээжин хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн.
Хобби: Кофе хуурах. Хоббигоо бизнес болгож “Jack’s Coffee” шоп нээсэн.
Бүтээл: “Боорцог ба сарнай”, “Автуус ба амьдрал” бичвэрийн түүвэр
Гадаад хэл: Англи, солонгос, хятад
Гэр бүл: Эхнэр, хүүхэдтэй.
НИЙГЭМ СЭТГЭЦИЙН ӨВЧИНД ӨРТӨЖ ЭХЭЛСЭН
Нийгмийн аюул хэнийг ч тойрдоггүй. Та бид хотын А зэрэглэлд сууж байна. Нүхэн гарц руу яваад ороход орон гэргүй хүүхэд, замын урд талд биеэ үнэлдэг бүсгүйчүүд, дэргэд нь архичид байж л байна. Хүнийг хөнөөхөд ч бэлэн хүмүүс байна. Энэ бол бидний нийгэм. 1990 онд хаягдсан хүүхдүүдийн үе өнөөдөр гарч ирлээ. Тэд одоо 27, 28 настай болчихсон. Хүнд хэлбэрийн гэмт хэрэг тэдний зүгээс үйлдэгдэх байдал зонхилж эхлээд байна.
Учир нь Монгол Улс 1990 онд хүүхдүүдээ ямар ч хайр, халамжгүйгээр хөсөр хаяснаас болж өнөөдөр нийгэм дээрх үр дүн нь тэднээр илэрч байна. Өнөөдөр ч ялгаагүй маш олон хүүхэд хүчирхийлэл дунд, хогийн цэг дээр, гудамжид, Туулын бургасанд унтаж байна. Монгол Улс 20 жилийн дараа ч сургамж аваагүй, хүүхдүүдээ тоохгүй хэвээр байна. Эдгээр хүүхэд бидний хүүхэдтэй цуг л өсөж торнино, нэг гудамжаар явж, нэг автобусанд сууна. Хараа хяналтгүй хүүхдүүд аймшигтай хүн болж өсвөл таны хүүхдэд ч тэр аймшиг ирнэ. Аминч үзэл талаас харсан ч хүн хувиа хичээхийн тулд сайн хүн байх хэрэгтэй. Түүнээс биш Зайсанд очиж амьдарлаа гээд хамгаалагдаж байгаа зүйл ерөөс байхгүй.
Сүүлийн үед томоохон хэргүүд гарч, нийгэм сэтгэцийн өвчинд өртөж эхэлж байна. Хүүхдийг хаздаг, заазуурддаг хэрэг. Хамгийн сүүлд гурван хүүхэд аавынхаа гарт амиа алдлаа. Энэ бол энгийн сэтгэхүйгээр гарч ирэхгүй. Үүнээс бид тухайн хүнийг харгис алуурчин гэж харж байгаагийн нөгөө талд нийгэм яагаад гурван хүүхдээ алах хэмжээнд хүргэв, тэр хүн ямар нийгэм, гэр бүлд өсөв, яагаад 18 настай хүүхэд хүний толгойг тасдах сэтгэхүйтэй болов, тэд багадаа ямар амьдрал туулав гээд нийгмийг давхар судлах хэрэгтэй болж байгаа юм.
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БОЛ ХАНДЛАГЫН ТЭМЦЭЛ
Манайд хүчирхийллийг зогсоох хууль эрх зүйн орчин сайжирсан. Үүнтэй бид маргаж болохгүй. Өмнө нь хүмүүс “Нохойд барих модгүй” гээд хуульгүйг хэлдэг байсан бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай болчихлоо. Гэсэн ч хүчирхийлэл буурахгүй байна. Дээрээс нь сүүлийн нэг, хоёр жилийн эдийн засгийн хямралыг дагаад дундаж давхарга байхгүй болж байна. Ядуу давхаргынхан нэмэгдэж, түүнийг дагаад архидалт өсөж байна.
Архидалт ихэснэ гэдэг гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаагийн илэрхийлэл. Үүн дээрээс нэг зүйлийг харах хэрэгтэй. 20 жилийн турш хүүхдээ, эхнэрээ зодсон зуршилтай хүмүүс байдаг. Тухайн хүний үйлдэл нь сүүлдээ зуршил болоод хувирчхаж байгаа юм. Нэг хууль батлагдаад тэр хүний муу зуршил алга болно гэж байдаггүй. Маш хэцүү асуудал. Харин ч шоронд явах хүмүүсийн тоо нэмэгддэг. Өнчин хүүхдүүд ч тэр хэрээр олон болно.
Үүнийг зогсоохын тулд бид хандлагын өөрчлөлт гэдэг зүйл дээр маш сайн ажиллах ёстой. Мэдээж нэг хүн очоод лекц уншаад, бэлэг, хувцас өгөөд нэг удаагийн үйлдлээр үгүй болдог зүйл биш. Тэнд нь хоёр, гурван жил амьдардаг, хажуухнаас нь нөлөөлөл үзүүлэх маягаар тэр хүмүүстэй ул суурьтай хамтарч ажилладаг байх ёстой.
Хүчирхийллийн эсрэг тэмцэл бол хандлагын тэмцэл. Өнөөдөр гурван хүүхдийг хөнөөсөн хэрэгтнийг нь шоронд хийлээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Урьдчилан сэргийлэх, нөлөөлөх ажлууд маш их хийгдэх ёстой. Харамсалтай нь үүнийг бид холын зайнаас хийгээд байна. Зарим нь сошиал орчинд бичиж байна. Хамгийн ойртож байгаа нь архинаас гаргах АА цуглаанд нэг лектор очоод дээд тал нь гурван цаг ярьчхаад буцаад явчихдаг. Нөгөө хүн яг тэндээ үлдэнэ. Лектор долоо хоног бүр очих уу, үгүй. Хүний олон арван жил үүссэн зуршил, хандлагыг өөрчлөхийн тулд нэлээд удаан хугацаа шаардана.
ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖИД НҮЦГЭН ГҮЙЖ ЯВАА ХҮҮГ ГЭРТЭЭ АВААЧААД, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХҮН ХЭР ОЛОН БЭ
“Лантуун дохио” төрийн бус байгууллагын хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд 30 гаруй мянган хүнд нөлөөлөл, урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулсан байдаг. 26 томоохон төслийг хэрэгжүүлсэн. Хүн худалдаалахын эсрэг үйл ажиллагаа маань үргэлжилж байгаа. Энэ нь гэрч, хохирогчтой холбоотой асуудал учраас ил тод мэдээлэх боломжгүй. Харин хүүхэд рүү чиглэсэн сайн үйлсийн ажлуудыг хүмүүс сайн мэддэг.
Хүүхэд хамгаалах баатрыг “Лантуун хүү”-гээр төлөөлүүлж, үүнийхээ дагуу комик номууд гаргасан. Гар утасны аппликейшн, хүүхдийн эрхийн талаарх нэвтрүүлэг гээд мэдээлэл өгөх ажиллагааг сайн хийсэн. Энэ бол төрийн бус байгууллагын хийж чадах хамгийн том ажил. Урьдчилан сэргийлэх ажил ТББ-тай хамгийн их хамаатай. Хүнд барьсан загас өгөх биш, загас барьж өгөхийг заах нь чухал гэдгээр бидний зүгээс хийсэн хүмүүст үлдэцтэй ажил олон бий. Оёдлын машин бэлэглэсэн өрх, хараа хяналтгүй өссөн хүүхдүүдэд гутлын цех байгуулахад нь тусалж, өнөөх нь өргөжөөд тэдний амьдралд үр нөлөө өгсөөр байна.
Гэвч дээр өгүүлснээр нийгмийг цочроосон аймшигтай хэргүүд гарсаар байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, очих газаргүй, нөхөр нь алчих гээд байгаа эмэгтэйчүүдийг хэн хүлээж авах вэ. Өвлийн хүйтэнд гудамжид чармай нүцгэн гүйж яваа хүүг гэртээ аваачаад, тусламж үзүүлэх хүн хэр олон бэ. Бид энэ мэдээллийг сошиал орчинд зүгээр л цааш түгээгээд лайк дараад өнгөрөхөөс биш шийдэл нь байхгүй байсан. Одоо бол бид хүүхэд хамгааллын том гарцыг олж харсан. Энэ бол хүүхэд хамгаалал, хөгжлийн “Ид шидийн орон” цогцолбор төв юм.
МОНГОЛД ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОНО
“Ид шидийн орон” төслийг нэг жил хагасын өмнө санаачлаад эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын хэмжээнд хүчирхийлэл, утаа, гэр бүлийн стресс, ахуйн хэмжээний хүчирхийллээрээ өндөр газруудын нэг Баянхошууны гэр хорооллын дунд Хүүхэд хамгаалал, хөгжлийн цогцолбор төвийн барилгыг эхлүүлсэн. Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгаалах байрны хүртээмж маш хомс. 24 ортой, 32 ортой ганц нэг газар байдаг.
Тэгэхээр бид энэ дээр шийдлийг олсон. Хүүхдийн хөгжлийн төв цэцэрлэгийн бага, дунд, ахлах ангитай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай ангитай. Дээрээс нь олон нийтийн номын сан, соён гэгээрүүлэх төв, эцэг эхчүүд, хөршүүд рүү хандсан хөтөлбөрүүдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүүхэд ямар ч ялгаварлалгүйгээр хөгжих, хамгаалуулах, тоглож наадах боломжтой орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ төв маань зөвхөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг хамгаалах бус томоор нь харсан.
Цаашид ирээдүйгээ харвал ямартаа ч 10 жилийн дараа Улаанбаатар хотод хүүхэд хамгааллын дөрвөн том төвийг байгуулж, нийгмийн ажилтан, сэтгэл засалч хүмүүс нь хоорондоо байнгын холбоотой, институт маягийн сургалттай, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг болно. Ингэснээр хүүхдээ хаячихлаа, заазуурдчихаж, хазчихлаа, хөнөөсөн байна гэсэн аймшигт мэдээллийг өдөр тутмын хов жив шиг сонсоод өнгөрдөг биш, тэр хэмжээнд очихоос сэргийлсэн системийг бий болгоно зорилготой байна.
МОНГОЛЧУУД ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЧАДСАН
Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барьж буй гэр хорооллын хэсэг төвийн шугамд холбогдоогүй. Тиймээс гүний худаг гаргасан. Цэвэр усаа дотроосоо шийдээд, бохирын дэд бүтцийн маш том байгууламж барьчхаад байна. Энэ нь хоёр жилд нэг удаа соруулах том байгууламж. Хотын төвлөрсөн шугамд холбогдсон байшин ямар байдгийг гэр хорооллын дунд үүсгэж байна. Уул руу өгссөн, гэр хорооллын дунд бүх зүйлийг шийдсэн төв манайд ховор. Төвийг барих ажилд төрийн байгууллагын ямар нэгэн тусламж одоогоор үзүүлээгүй байна. Газар худалдан авахаас эхлээд өнөөдрийг хүртэл ард түмний хандив болон аж ахуйн нэгжүүдийн оролцоогоор хийж байна. Компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гол ажлуудыг үнэ төлбөргүй хийж өгсөн.
15 сая төгрөгийн өртөгтэй худаг гаргах, мөн ийм өртөгтэй барилгын зураг төслийн ажлыг үнэгүй хийж өглөө. Бохирын дэд бүтэц гээд 25 сая төгрөгөөр үнэлэгдсэн ажлыг 2.5 сая төгрөгт багтааж хийх жишээтэй. Мөнгөөр үнэлэгдэх мөртлөө үнэгүй хийгдсэн ажлууд олон байгаа. Цогцолборын нийт төсөв маань нэг тэрбум 100 сая төгрөг гэж гарсан. Үүний тавны нэг орчим төсвийг бүрдүүлээд ажиллаж байна.
Одоо баянхошууныхан хөдлөөд эхэлж байна. “Ах нь багадаа Баянхошуунд өссөн. Миний дүү нар ингэж ажиллаж байгаад баяртай байна” гээд барилгын компанийн захирал гурван сая төгрөгийн замаск өгч байх жишээтэй. АНУ-д “Лантуун дохио” төрийн бус байгууллагын салбар байдаг. Энэ байгууллагынхан хамгийн сүүлд ЭСЯ-нд томоохон арга хэмжээ зохиогоод 40 орчим сая төгрөгийг нэг л орой босгоод явуулж байна. Ард түмнийхээ хүчээр нэг сар 15 хоног болоход хоёр бригад нэг ч өдөр тасрахгүйгээр ажиллаж байна.
Хамгийн сүүлийн хандивын арга хэмжээ “Candy” байна. “Candy”-гээс 10 сая төгрөг дансанд ороод ирсэн. Баярлахаас аргагүй. Одоогоор газар доорх дэд бүтцийн ажил дууссан. Суурь фундаментын ажлууд нэлээд сайн явсан. Мэдээж санхүүгийн хувьд амар биш. 270 орчим сая төгрөгийн бэлэн мөнгө болон барилгын материал, ажил гүйцэтгэлийн хандив босгоод үр дүн нь гарчихлаа. Хэн ч яваад очиход нүдэнд харагдахаар ажил хийгдсэн.
Монголчуудад муудалцах сэдэв олон бий. Гэхдээ хүүхдийн асуудал дээр нэгдчихдэг. Энэ нь их гоё. Хүүхэд дээр нэгдэж байна гэдэг Монголын ирээдүйн төлөө нэгдэж чадаж байна гэсэн үг. Бид тэр олон хүмүүсийн итгэл найдварыг маш хариуцлагатайгаар бүтээн босгоход зүтгэж байгаа гүүр. Илүү үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж менежмент хийж байгаа л баг юм. Энэ бүр дээр Ганжавхлан, “Лантуун дохио”-гийн санаачилсан гэж яривал учир дутагдалтай. Энэ төслийг анх Солонгост байдаг Гүлсара эгч санаачилсан. Одоо ч Солонгост энэ төслийнхөө талаар маш их хөөцөлдөж байгаа хүн. АНУ-д ажиллаж амьдарч байгаа Ц.Дэлгэрцогт гээд залуу бий. Эдгээр хүмүүст маш их талархаж байна.
ӨӨРСДИЙГӨӨ БИТГИЙ ГОЛ. БИД ХИЙЖ ЧАДНА.
Бид цаашид том зүйл хийвэл тэртэй, тэргүй төр, засагтай хамтрах ёстой. Төрийн бус байгууллага төр, засгийн хийж чадахгүй байгааг шаардана, бодлогод нөлөөлнө. Хийж амжихгүй байгаа зүйлийг гэрээлэн гүйцэтгэх ажил байдаг. Тэгэхээр бид шаардахаа ч шаардана, хамтрахаа ч хамтарна. Харин бидний энэхүү үйл ажиллагаа дээр төр, засаг дэмжсэнгүй. Ялангуяа газрын асуудлаар. Гэхдээ чих нь дүлий, нүд нь сохор байгаа хүмүүс жаахан юм хараад, сонсоод ирэхээр онгойдог. Тэд одоо л онгойж эхэлж байна. Биднийг ийм хэмжээнд хүрч ажиллана гэж бодоогүй, мөрөөдөл ярьсан хүмүүс гэж харсан байж болно.
Бид хүүхдийнхээ төлөө өөрсдөө юм хийх цаг болсон. Сүүлийн 20 жилийг харахад гэр хороололд хүүхдийн төлөө хийсэн хоёр л байгууламж байдаг юм байна. Нэг нь олон улсын байгууллагын төв, нөгөөх нь сүм. Аль нь ч монгол хүмүүс Монголынхоо төлөө хийгээгүй. Бид бусдаар тэжээлгээд явах ёстой хүмүүс биш. Бидэнд ч гар хөл, хүүхдээ гэсэн сэтгэл зүрх байна.
Тиймээс өөрсдөө хөдлөх цаг нь болсон. Тэгээд ч энд олон хүн нэгдэж чадвал боломжгүй зүйл огт биш. Тавхан хоногт бид 10 сая төгрөгийн “Candy” цуглуулж чадлаа. Монголчууд тийм хүчтэй. Чихрээр фундамент цутгана гэж ярьсаар байгаад бид цутгачихсан. Тиймээс монголчууд өөдрөг баймаар байна. Өөрсдийгөө голмооргүй байна. Бид хийж чадна.
Эцэст нь хэлэхэд, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл нийгэмд өсгөхийн төлөө эхлүүлсэн хүүхэд хамгаалал, хөгжлийн төлөөх цогцолборыг барих ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох бүх хүнд энэ хаалга нээлттэй байгаа. Та оролцоогоо битгий хязгаарлаарай.
| https://ikon.mn/n/10rp |
10rq | В, С вирүсийн үнэгүй шинжилгээнд хамрагдах 40-65 насныхан ЭМД төлсөн байх шаардлагатай | ikon.mn | 05/29/2017 09:30:00 |
2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сангаас хариуцахаар шийдвэрлэсэн.
Шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг хүргэж байна.
Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны эрүүл мэндийн даатгалтай иргэнийг хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамрууна.
Шинжилгээ хийж эхлэх өдрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгайлан зарлаж, нийслэлийн хэмжээнд нэг өдөр нэгэн зэрэг эхлүүлнэ.
Иймээс нийслэлд оршин суугч, хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, 1952 оны 01 дүгээр сарын 01-ээс 1977 оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхыг зөвлөлөө.
Бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах ажлуудыг хийж байгаа аж.
Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулах иргэдийн тоо, шаардагдах төсвийг баталж өгсний дагуу нийслэлийн эрүүл мэндийн байгууллага бэлтгэлийг хангаж байна.
Хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд ашиглах багцыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль”-ийн дагуу худалдан авахаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд зарлаж, гэрээг 2017 оны 06 дугаар сарын эхэнд нийлүүлэгчтэй хийхээр урьдчилан төлөвлөж байна.
Эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар | https://ikon.mn/n/10rq |
10rr | Бээжингийн сэргэлт ба сураг алдарсан өсөлтийн эрэл | Ж.Цогзолмаа | 05/29/2017 09:45:00 |
АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АШИГ ӨСЖЭЭ
Урд хөршийн аж үйлдвэрлэлийн салбарын ашиг дөрөвдүгээр сард 14 хувиар өссөн нь дэлхийн худалдааны эргэлт хэрхэн нэмэгдэж буйг гэрчилсэн дохио боллоо.
Саяхан тус улсын аж үйлдвэрлэлийн ашиг өнгөрсөн сард 572.8 тэрбум юань буюу 83.6 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос нь мэдээлэв. Энэ нь гуравдугаар сарын үзүүлэлтээс даруй 23.8, харин жилийн өмнөхөөс 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Өнгөрсөн жил Бээжингийн өсөлт ердөө л 6.5 хувьтай байсан бол энэ оны сүүл гэхэд үүнээс давсан дүн үзүүлж чадах болов уу. Энэ асуулт дэлхийн өсөлтийн эргэлтийг тодорхойлж байгаа юм.
Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч гүрэн ийнхүү дахин сэргэж буйгаа даяарчлагдсан худалдааны системээр дамжуулан батлан харуулсан хэрэг боллоо. Урт хугацаандаа дэлхийд эдийн засаг удааширч болзошгүй гэсэн айдас нь Хятадын экспортлогчдод багагүй түгшүүр бий болгосон нь дамжиггүй.
“Ерөнхийдөө аж үйлдвэрлэлийн салбарын ашигтай үйл ажиллагаа нь сайн өсөлтийн шинж юм” гэж өнгөрсөн бямба гаригт болсон Статистикийн хорооны мэдэгдлийн үеэр албаны хүмүүс тэмдэглэсэн байна. Энэхүү мэдэгдэлд өгүүлснээр үйлдвэрлэгч компаниудын өрийн харьцаа дөрөвдүгээр сарын сүүлд 56.2 хувьд хүрч буурсан нь оны эхнээс хойш 0.6 хувиар багассан үзүүлэлт аж.
Түүнчлэн оны эхний дөрвөн сард үйлдвэрлэгчдийн ашиг 24.4 хувиар өсөж 2.28 их наяд юаньд хүрсэн бөгөөд 41 үйлдвэрийн 38 нь өнгөрсөн жилийнхээс үлэмж өндөр ашигтай ажилласан байна.
Компаниудын санхүүгийн зардал өнгөрсөн сард жилийн өмнөхтэйгөө харьцуулахад 4.2 хувиар өссөн нь гуравдугаар сарынхаас 1.2 хувиар өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Гэлээ ч өнөөдрийн байдлаар Хятадын дотоодын өсөлт таагүй цаг үетэй нүүр тулаад байгаа билээ. Бодлого боловсруулагчид савнаасаа халиад удаж буй зээлийг зөв удирдаж жолоодохоор хичээж буй. Яг энэхүү хүндхэн цаг үед “Moody’s ” агентлаг тус улсын өрийн зэрэглэлийг бууруулсан нь энэ оны эхний улирлын тааварласнаас сайн дүр зургийг бий болгоод байна.
НЭЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ БА ИХ ӨРНӨЛ
Хятад улс өнөөгийн дэлхийн эдийн засагт томоохон шинэчлэлээр өөрсдийн нүүдлээ хийж буй. Энэ мэдээж, тэдний нээлттэй зах зээлийн бодлого билээ. Тэгвэл Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кецян Европын холбоонд айлчлахаар зэхэж буй энэ өдрүүдэд Хятад-Европын холбооны хөрөнгө оруулалт, түүнийг дагасан олон асуудал яригдана хэмээн зарим хүн найдаж буй.
Европын холбоо-Хятадын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 2-нд болох бөгөөд энэ нь АНУ-ын сонгуулиас хойших анхны уулзалтад тооцогдох юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин өнгөрсөн нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ Дональд Трампын бодлогоос сөрсөн утгатай үг хэлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байлаа. Ингэхдээ тэрбээр дэлхий нийтээрээ хөгжихийн тулд нээлттэй байх ёстой гэсэн нь БНХАУ АНУ-ын ямар бодлого барихаас үл хамааран өөрсдийн бие даасан чиглэлтэй гадаад бодлогоо явуулна гэдгээ зарласан билээ.
ХЯТАДААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?
Өдгөө Хятад улсын 13 дахь таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж буй. Үүгээр авч үзвэл 2020 он гэхэд ДНБ-ий өсөлт хэдэн хувьд хүргэх тухай хүлээлт бий. Ялангуяа, өнгөрсөн жил Бээжингийн өсөлт ердөө л 6.5 хувьтай байсан бол энэ оны сүүл гэхэд үүнээс давсан дүн үзүүлж чадах болов уу. Энэ асуулт дэлхийн өсөлтийн эргэлтийг тодорхойлж байгаа юм.
Мэдээж хариулт нь экспортоос эхлэлтэй. Манай гаригийн хамгийн том үйлдвэрлэгч орны хувьд Хятад улсад нээлттэй бодлого чухал. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн худалдааны хамгаалалтын алхам Бээжинд хэрхэн нөлөөлөх бол гэсэн шинжээчдийн таамаглал уралдан гарсаар буй.
Тэгвэл хөрөнгө оруулалтад суурилсан өсөлт ч мөн чухалд тооцогдож байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөс арилах уу, энэ зах зээл хөл дээрээ эргэн тоггнох уу гээд асуулт олон бий. Хувийн салбарууд, корпорацийн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийнхээсээ нэмэгдэх төлөв ажиглагдаж буй нь сайн хэрэг.
Зээлийн бага хүүгийн төвшин нь энэ жил робот, эсвэл cloud-д суурилсан үйлчилгээ зэрэг бүтээлч хөрөнгө оруулалтуудыг дэмжин тэтгэх магадлалтай.
| https://ikon.mn/n/10rr |
10rs | Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын уулзалтад оролцохоор Казахстаныг зорино | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/29/2017 09:37:00 |
Зургаадугаар сарын 8-нд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ээлжилт уулзалт болно. Уг уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан улсыг ирэх сарын эхээр зорино.
Манай улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад 2004 онд элссэн бөгөөд ажиглагч гишүүний статустай.
2001 онд байгуулагдсан тус байгууллагад ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан улсууд гишүүнчлэлтэй байдаг. Энэ жил Казахстан улс ШХАБ-ыг даргалж байна.
| https://ikon.mn/n/10rs |
10rt | "Internet resource management and network security" сэдэвт сургалт зохион байгуулагдана | ikon.mn | 05/29/2017 09:54:00 |
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг мэдээлэл технологийн инженер, сүлжээний инженерүүдэд зориулсан APNIC (Asia Pacific Network Information Centre)-ийн ээлжит сургалт 2017 оны 06 сарын 13-наас 15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн сургалт нь "Internet Resource Management and Network Security" сэдвийн хүрээнд явагдах ба албан ёсны ивээн тэтгэгчээр СКАЙмедиа корпораци ХХК ажиллаж байна.
Сургалтаар аюулгүй сүлжээ зохион байгуулахад ашиглагдах үндсэн ухагдахуун, протоколууд, баримтлах дүрэм журмууд болон найдвартай ажиллагааг хэрхэн ханган ажиллах тухай ойлголтуудыг өгөх ба сүлжээний орчны өгөгдөл, төрөл бүрийн процессуудын аюулгүй байдлыг хангасан найдвартай сүлжээ байгуулахын тулд төхөөрөмж болон сүлжээний давхарга бүрийг нарийн шинжилнэ.
Сүлжээний төрөл бүрийн хөнөөлт довтолгооны бүтэц, сэдлийн талаар авч үзэн, халдлага гарсан үед тухайн довтолгоог хэрхэн шинжлэх мөн аюулгүй байдлаа хангах аргуудын талаар судлах болно.
Оролцогчдын анхааралд:
Сургалтад 40 хүн оролцох ба оролцогч бүр өөрийн нөүтбүүкээ авчирна уу.
Сургалтын төлбөр:
5 сарын 24-нөөс өмнө бүртгүүлбэл:
APNIC -ийн гишүүн бол 350,000₮ /20% хямдралтай/
APNIC -ийн гишүүн бус оролцогч бол 524,000₮ /20% хямдралтай/
6 сарын 13-нд бүртгүүлэх бол:
APNIC -ийн гишүүн бол 437,000₮
APNIC -ийн гишүүн бус оролцогч бол 656,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://training.apnic.net/events/2017-06-13-internet-resource-management-and-network-security | https://ikon.mn/n/10rt |
10ru | Монгол, Хятадын хилийн боомтууд АМАРНА | С.Бадрал, iKon.mn | 05/29/2017 10:38:00 |
Гэрэл зургийг mpa.mn
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургаадугаар сарын 1-нд ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2017 ОНЫ НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРҮҮД:
Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01;
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
БНХАУ-ын үндэсний баярын өдөр: 10 дугаар сарын 01, 02, 03;
Намрын баяр: 10 дугаар сарын 04;
Их Эзэн Чингэс хааны өдөр: Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр - 11 дүгээр сарын 19;
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
| https://ikon.mn/n/10ru |
10rv | МОНГОЛ ҮНДЭСТЭН 250 НАСААР ЗАЛУУ ХАРАГДДАГ | ikon.mn | 05/29/2017 11:11:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Эхлэл
Бид ерэн оноос өмнө социалист лагер бүтээх үйлсэд “өртсөнөөр” цахилгаан станц, төмөр зам, тээврийн сүлжээтэй болсныг эс тооцвол үйлдвэрлэл технологийн хувьд анхныхаа шатанд явж байгаа. Хүний хөгжлөөр яривал бохь зажилдаг хомо эректус юм.
Технологийн хэв шинж
Технологийн хэв шинж хэмээх ойлголтыг Оросын эдийн засагч Д.С.Львов, С.Ю.Глазьев нар шинжлэх ухааны хэрэглээнд анх оруулжээ. Тэр цагаас хойш эдийн засагчид тасралтгүй судалсаар технологийн хөгжлийг таван хэв шинжид ангилсан. Дэлхий ертөнц өнөөдөр тавдугаар хэв шинжид явж байгаа бөгөөд зургаа дахь руугаа шилжих нь өнөө маргаашийн хэрэг болжээ.
/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/
Энэхүү инфографик нь Олон улсын технологийн хөгжлийн "Технопром-2013" форумын үед гарчээ. Энд технологийн хэв шинжүүд үүсч, ноёлж байсан он цагууд болон, онцлогуудыг тун ч оновчтой тодорхойлсон байдаг юм. Тухайлбал:
I хэв шинж (1785-1835 он). Нэхмэлийн аж үйлдвэр хөгжив. (Оймс, таавчиг...)
II хэв шинж (1830-1890 он). Тээврийн хэрэгсэл, уурын хөдөлгүүрийн үндсэн дээр механик үйлдвэрлэл эрчимтэй хөгжив.
III хэв шинж (1880-1940 он). Цахилгаан эрчим хүчийг аж үйлдвэрт ашиглав. Химийн шинжлэх ухааны шинэ нээлтүүд гарав. Радио холбоо, телеграф, авто машинууд өргөн хэрэглээ боллоо. Банк, санхүүгийн капиталын төвлөрөл эхлэв.
IV хэв шинж (1930-1990 он). Нефть, нефтийн бүтээгдэхүүн, хий, холбооны хэрэгсэл, шинэ синтетик материал үйлдвэрлэлээ. Компьютер, программ хангамж бий болов. Атом хэрэглээнд орлоо. Бөөний үйлдвэрлэл хөгжив. Үндэстэн дамнасан компаниуд үүслээ.
V хэв шинж (1985-2035 он) нь микроэлектроник, информатик, биотехнологи, генийн инженерчлэл, эрчим хүчний шинэ төрөл, сансрын орон зайг эзэмших, хиймэл дагуулын холбоо өргөн хэрэглэх болов.
Технологийн хэв шинжүүдийг бүрдүүлэгч хүчин зүйлс болох үндсэн нөөц, голлох талбар буюу салбар, гол хүчин зүйл, ололт амжилт, мөн давуу талуудын тухай та доорх хүснэгтээс харж болно. Энэхүү инфографикийг Олон улсын эдийн засагчдын "Технопром-2013" форумын үеэр гаргажээ.
Шилжилт нь хэдийнэ эхэлсэн технологийн VI хэв шинжийн үед робот техник, молекуляр биологи, генийн инженерчлэлийн ололт дээр суурилсан биотехнологи, нанотехнологи, зохиомол оюун ухааны систем, мэдээлэлийн глобаль сүлжээ, өндөр хурдтай тээврийн нэгдсэн систем ноёлох ажээ. Энэ үед үйлдвэрлэлийн уян хатан автоматжуулалт, сансрын технологи, урьдаас төлөвлөсөн шинжийг хадгалсан хийцтэй материалын үйлдвэрлэл, атомын аж үйлдвэр, онгоцны тээвэрлэлт, атомын эрчим хүчний эрчимтэй хөгжил, байгалийн хийн хэрэглээг экологийн цэвэр эрчим хүч зөөвөрлөгч ус төрөгчтэй хавсарсан хэрэглээ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өргөжих хандлагатай болж байна.
Харин өдгөө зөвхөн таамаглах төдийгүй тооцоолохдоо хүрээд буй долоо дахь технологийн хэв шинжийн тухай хялбар ойлголт нь ухамсраа ашиглаж механик хөдөлгөөнийг удирдах тухай юм. Гэвч энэ тухай дэлгэрүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Түүний оронд “өдөр унасан мах” гэгчээр гээгдэн хоцорсон Монгол орныхоо тухай бяцхан эргэцүүлье.
Бид хэн бэ?
Технологийн хэв шинжүүдийг хэн бүхэн гадарлах учиртай.
Хүн төрөлхтний ололт амжилт нь агуйгаас гарсан ямар нэг хоминидийн цахисан анхны галын очоос үүсээд, өнөөдрийн сансрын хөлөг хүртэл хөгжжээ. Харин технологийн хэв шинжийн тухай ойлголт нь таваар үйлдвэрлэж, эдийн засгийн тогтмол эргэлтэд оруулаад баялаг бүтээснээс хойших үйл явцыг судалжээ. Энэ үйл явцаас ангид хүний олонлог гэж дэлхий дээр байх учиргүйдээ л энэ ойлголтын бодит байдал буюу хүч чадал оршиж байгаа юм. Үүнээс ангижрах оролдлого бүр нуран унана. Тэнгэризм ч аврахгүй. Харин үүнийг хүлээн зөвшөөрч, оролцогч төдийгүй тоглогч болсноор тэнгэризмээрээ ч орлого олох, хэнээс ч дутахгүй даналзан алхах боломжийг бид өөртөө олгох билээ.
Гэтэл бид яагаад дэлхийн бусад улстай хэвийн зүйлсээр өрсөлдөж болдоггүй вэ? Өнөө цагийн дэлхийн улс үндэстнүүдийг “ямар явааг нь” нь харуулах хүчин зүйл нь технологийн ололт, нээлтүүдийг хэр нутагшуулж буй, гүүгл, майкрософтод ажиллагч инженерүүдийн тоо, жуулчдад хандах хандлага, дундаж амьдралтай иргэдийн эзлэх жин, одоогийн ямар үнэт зүйлээрээ бахархадаг вэ гэх мэт ойлголтууд болсон. Гэтэл бид бараг мянган жилийн өмнө “хэн илүү газар нутаг эзлэх вэ” гэдэг уралдаанд орж түрүүлээд тэрэндээ бүрмөсөн ханачихсан, өөр юу ч хэрэггүй болсон мэт үндэстэн болжээ. Ямар ч асуултад жаахан дүлэгнэж байснаа “тэгвэл бид тэнгэрлэг юм чинь!” гэдэг сонгодог хариултаа өгөөд л болчихно. Угаасаа ч одоо ямрыгаа үнэнээр нь хэлэхийн эцэс байхгүй...
Энэ улс орныг бид яаж “бүтээчихэв ээ?”
Харанхуйд үлдээсэн ард түмэн.
Ард түмний харанхуйлал нь диплом, аттестаттай хамаагүй бөгөөд илүүтэй бага насандаа олж авсан амьдралын тухай мэдлэгээр үүсээд дараа нь мэдээлэл авах боломжгүй амьдарч байгаатай холбоотой юм.
Хүн өөрөө сонголт хийдэг, таны ямар шийдвэр гаргах нь бусдаас хараат биш байх, нэг төгрөгийг ч хүн хүнд зүгээр өгдөггүй юм гэдэг амьдралын суурь ухааныг монголчууд хүүхэддээ суулгаагүй. Тэгээд өөрт байгаа сэтгэлээр унах шалтгааныхаа бурууг бусад руу чихэх, өөрийг нь хэн ч хайхрахгүй байгаа юм шиг санагддаг насанд хүрэгчдийн бүхэл бүтэн үе өсч бойжив. Харанхуй ард түмэн дарга нараасаа ажил олж өг, цалин тэтгэвэр нэм гэхээс илүүг шаардаж мэддэггүй. Арай “ахисан түвшнийхэн” нь хужаа нарыг устгая, дарга нарыг буудъя гэж байгаа харагддаг. Мөн дарга сонгохдоо нүдэнд дулаан царай хайх, нутгийг нь асуух, хэвтээгээс штанг хэд шахдаг, ээж дээрээ очиж үнсүүлдэг зэргээс илүүг харахгүй болно.
Бид хүүхдээ дунд ангид ороход нь нийгэмд, бусад олон мянган хүнтэй хамт амьдрахад баримтлах амьдралын соёл заах учиртай байсан. Харин дараа нь чухал хэсэг болох нэг л талын мэдээлэлд болгоомжтой хандах, өөрийн гэсэн бодолтой байх сурцыг суулгах ёстой байв. Энэ бүхнийг сурахад дээд боловсрол, тэр ч бүү хэл 4-р ангийн боловсрол ч хэрэггүй (мэдээж суурь боловсролыг үгүйсгэх гээгүй) юм.
Гэвч нэгэнт үүсчихсэн асар том харанхуй масстай болжээ бид. Үүнийг залруулах цор ганц арга нь соён гэгээрүүлэх ажил юм. Соён гэгээрлийг хотын төвөөс эхлээд алс хязгаар баг суманд суугаа бүх хүнд хүргэхийн тулд зайлшгүй төрийн оролцоо хэрэг болно. Ясли цэцэрлэгийг хэлж байна л даа. Тэгээд бага, дунд сургууль. Ингэхийн тулд багш нараа эхлээд бэлдэнэ. Насанд хүрэгчид, эцэг, эхэд нь шаталсан сургалт, уулзалтууд явуулах гэхчлэн зүгээр нэг буянтай хүн, эсвэл төрийн бус байгууллагын хийх ажил биш. Хийлээ ч 300 жилийн дараа л үр дүн гарна биз. Гэвч үүнийг шийдэх учиртай дарга нар маань завгүй байна.
Зүй нь бид манай улсын хоцрогдлын төвшин аль зэрэг байгааг, уул уурхайн гэрээний яг аль заалт нь буруу юм гэдгийг, Хятад руу гаргаж байгаа нүүрсний үнэ дэлхийн жишиг эсэхийг сонирхож байх ёстой юм. Үүнээс ч илүүгээр бид дарга сонгохдоо тэр яг юу хийх гэж байгааг нь асууж, дараа нь түүнийгээ няцалтгүй эрс нэхэж чаддаг байх учиртай билээ.
Дарга яагаад завгүй байна вэ?
Өнгөрсөн 30 шахам жилийг дарга нар маань үнэхээр завгүй өнгөрөөлөө. Хоорондоо байнга муудалцана. Үүндээ хэвлэл мэдээлэл төдийгүй гэмгүй фэйсбүүкчин залуусыг ч ашиглана. Ингээд л Монгол даяараа талцаад хэрэлдээд эхэлнэ дээ. Өөрснөө болохоор лут амьтад чимээгүй сууж, хааяа зурагтаар луглайж гарчихаад л. Харин бид хөөрхий өмнөөс нь амаа ардаа гартал хэрэлдэнэ дээ.
Тэдний маань завгүй байдаг бас нэг шалтгаан нь төрөөс зарцуулах мөнгөнд хувийн хяналтаа тавих явдал. Дээрх тэмцэл нь ч үүнтэй холбоотой. Аль ашигтай местийг эзэлж авах уралдаан. Хэрэгтэй местүүд дээр өөрийн хүнийг тавих барилдаан. Тендерийг зүгээр байлгахгүй, хоорондоо булаалдаад дуусна. Урьдчилан тохирсон компанидаа зориулсан тендерийн даалгавар гаргадаг. Саяхан даа, бүр нэг хүнд зориулсан ажлын байрны тодорхойлолт гаргасан байсныг Монгол даяараа шоолж байсан.
Завгүйгийн ахиад нэг шалтгаан бий. Үүнийг парламент гэдэг телевизийн сувгаас тодорхой харж болдог. Өөр лүү нь камер ойртонгуут л хамаг биеэ чангалж ирээд хамгийн ухаантай үгсээр уралдаж эхэлнэ. “Би эх орноо боддог, ард түмнээ хайрладаг....”. Тиймээ, өдөр шөнөгүй л популист үгс хэлэлцээд завгүй байна дарга нар маань. Тэд маань багт наадамд оролцож байгаа мэт л улстөр хийдэг. Харин улс орон маань хүүхэд нохойн наадам боллоо.
Тэд үнэхээр завгүй юу эсвэл зав гаргах дургүй юу? Өдөржин хуралддаг атлаа хувь хүн, иргэний хөгжлийн талаар юу хийвээ? Боловсролын систем гэж зүйл байдаг боловч түүнээс хүн төрж байна уу, эсвэл дутуу хагас математик, монгол хэл сурсан харанхуй иргэнийг нэмж байна уу? Та үүний хариултуудыг эргэлзэхгүй хэлнэ биз. Үнэхээр ард түмэн харанхуй байх нь л даргад ашигтай байна. Сонгогдохын тулд тэдний өнөөдөр, зөвхөн одоо хүсч байгаа жижигхэн хүслийг нь хэлээд л болно. Булхайгаа нуухын тулд өрсөлдөгчөө тэдэнд тааруулж муулаад, өөрийгөө тааруулаад магтчихад л болчихно.
“Залуу Монгол”
Эргээд эхлэл хэсэгтээ оръё. Тиймээ бид дэлхий ертөнцөөс 250 жилээр хоцорч байгаа хэрнээ мянганаар түрүүлж байгаа юм шиг аягладаг улс. Аль 18-р зуунд л дэлхийд нэхмэлийн аж үйлдвэр хүчээ авч бизнес болсон байхад манай улсад одоо тэрүүгээрээ бахархаж байна.
Бидэнд машинууд байна, iPad pro байна гэж маргах хүн гарч магадгүй. Энэ бүхэн бол түцэнд зардаг бохь л юм. Бид бохь зажилдаг л хомо эректус болжээ гэдгийг энд дахин давтаад өгүүллээ өндөрлөе.
Өгүүллийг: Бадарчийн Одсүрэн @Odsuren_Badarch | https://ikon.mn/n/10rv |
10rw | Шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Seedstars World олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна | СУРТАЛЧИЛГАА | 05/29/2017 11:20:00 | Энэ 6-р сард Монголын хамгийн шилдэг 12 хүртэлх гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн шилдгээр шалгарсан оролцогч нь Seedstars Summit олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахын төлөө өрсөлдөх болно.
Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээн Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр ITZone, Microsoft, Gemnet, Metro Development Group болон хамтран зохион байгуулагчаар Start Up Mongolia, Natiotanl IT Park болон Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн агентлаг оролцож байна. Тус тэмцээн нь 6-р сарын 23-нд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдах бөгөөд зөвхөн бүртгүүлсэн хүмүүст нээлттэй.
Хөгжиж буй орнууд дахь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий Seedstars World уралдаан нь нийтдээ 65 оронд зохион байгуулагдаж ялагчиддаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийд нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгож байгаа юм. Өнөөг хүртэл тус уралдааны оролцогчид нийтдээ 61 сая ам долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.
Seedstars Ulaanbaatar тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Ай Ти Зон ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баттулга, Жемнэт ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Дөлгөөн, Майкрософт Монгол компанийн захирал Н.Наранбат, Метро Девелопмент Группын ерөнхий захирал Б.Одсүрэн, МТҮП-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн газрын дарга О.Хичээнгүй, Дэлхийн Банкны зөвлөх Г.Энхболор, Старт-Ап Монгол Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат, Старт-Ап Монгол дэд захирал Б.Идэр-Од, Seedstars world-ийн Төв болон Зүүн Европийг хариуцсан ажилтнууд болох Дариа Голикова, Агахусейн Ахмадов нар багтаж байна.
Seedstars Ulaanbaatar уралдаанд оролцох гарааны бизнес нь байгуулагдаад 2 жилээс хэтрээгүй, нийт хөрөнгө оруулалт нь 500 мянган ам.доллараас хэтрээгүй, MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний эхний хувилбарыг боловсруулсан цаашид ашиг орлоготой ажиллах ирээдүйтэй байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь Seedstars World уралдааны хувьд томоохон давуу тал болно.
Стандарт банк, BBVA, Merck, Enel, Trecc зэрэг томоохон байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой учир Seedstars World тэмцээний оролцогчдын шинэ санаа нь зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд хэрэгжих боломжтой байх нь томоохон ач холбогдолтой юм.
Seedstars World -ийн Үйл Ажиллагаа хариуцсан захирал Катарина Жулиенова хэлэхдээ
“Seedstars World нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдыг шинэ үеийн залуу бизнес эрхлэгчидтэй холбон Цахиурын Хөндий, Баруун Европтой өрсөлдөхүйц бизнесийн орчинг бий болгох зорилготой платформ юм.
Бид бүхэн Улаанбаатар хотноо анх удаа энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа учир хүлээлт өндөртэй байна. Монгол улсын гарааны бизнес эрхлэгчдийн тухай олонтаа сонсож байсан өөрийн нүдээр харах боломж одоо гарч байна. Бид өнөөг хүртэл гараад буй үр дүндээ туйлын сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол хамтрагчидтайгаа цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.
Ай Ти Зон ХХК-ийн Ерөнхий захирал Баттулга хэлэхдээ
"Мэдээллийн технологийн хурдтай хөгжил, цахим хувьсгал нь дэлхий дахинаа шинэ үеийн бизнес эрхлэгчдийг гарааны нэг цэг дээр зогсох боломжийг олгосон.
Иймд туршлагатай бизнес эрхлэгчдийн хувьд бид дараа үеийн бизнес эрхлэгч залуусаа монголоо төдийгүй дэлхийг өөрчлөх гал эрмэлзлийг дотроо өвөрлөдөг, өргөн цар хүрээнд харж, хамтран ажилладаг сэтгэлгээг өрнүүлэх зорилгоор Seedstars World –ийг монголдоо зохион байгуулахаар болсон.
Шалгарсан шилдэг гарааны бизнес дэлхийн давцанд бусад улс орны стартапуудтай өрсөлдөнө.”
About Seedstars
"They tried to bury us, they didn’t know we were seeds." - Mexican proverb
Seedstars is a Swiss based group of companies which has the goal of impacting people’s lives in emerging markets through technology and entrepreneurship. Seedstars connects stakeholders within these ecosystems, builds companies from scratch with public and private partners and invests in high growth startups. Through different activities of startup scouting, company building and acceleration programs, the team has now access to entrepreneurs, investors, incubators, corporations and government officials from 70+ countries. The Seedstars group includes:
Seedstars World, a worldwide startup competition, sourcing in 60+ emerging markets the top talent from these regions
Seedstars Growth, a three month virtual acceleration program
Seedspace a network of coworking and co-living spaces now in 25+ countries
Seedstars Academy, a six months program to train aspiring local entrepreneurs to build sustainable businesses, currently running in Nigeria and Ivory Coast
Press Contact:
High-resolution photos, logos, as well as press information and interview options are available on demand. Feel free to contact the following representatives:
Tom Vaillant
Head of Digital
[email protected]
+33769139615
| https://ikon.mn/n/10rw |
10rx | Макрон Трампын гарыг зориуд чанга, удаан атгаснаа хүлээн зөвшөөрчээ | Р.Төмөр, ikon.mn | 05/29/2017 11:13:00 |
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн Пүрэв гарагт анх удаа уулзахдаа “гар барилдаан” хийх шахсан нь олны анхаарлыг татсан билээ. Тэд хоорондоо гар барихдаа ер бусын удаан, чанга атгалцаж, хурууны үенүүд нь цайран, царай нь улайж, шүдээ зуусан байв. Трамп гараа авах гэж оролдоход Макрон тавилгүй атгасаар байсан юм.
Тэгвэл Макрон өчигдөр Францын хэвлэлд ярихдаа тэр анхнаасаа Трамптай ингэж уулзахаар төлөвлөсөн байсан гэжээ. Макрон “Түүнтэй ингэж гар барьсан нь тохиолдлын хэрэг байгаагүй” гээд “Жижиг асуудал дээр ч, бүр билэгдлийн чанартай зүйл дээр ч би буулт хийх хүн биш гэдгээ мэдрүүлэхийг зорьсон” хэмээн ярьсан байна.
Өөрөөр хэлбэл Макрон өөрийгөө басаж болохгүй хүн гэдгээ эхнээс нь АНУ-ын ерөнхийлөгчид мэдрүүлсэн нь энэ гэнэ. Макроны хэлсэн үгийг сүүлд Францын ерөнхийлөгчийн албаны эх сурвалжууд баталсан байна.
Тэд Брюссельд болсон NATO-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа нүүр тулан уулзсан юм. Өнгөрсөн сонгуулийн үеэр либерал үзэлтэй Макроны гол өрсөлдөгч нь Трампын дэмжиж байсан, үндсэрхэг үзэлтэй Марин Ле Пэн байв.
Марин Ле Пэн Трампын нэгэн адил цагаачлал, даяарчлалыг эсэргүүцэгч, Европын Холбооноос Францыг гаргахыг амлаж байжээ.
Эх сурвалж: Associated Press | https://ikon.mn/n/10rx |
10ry | ХУВААРЬ: Улсын шалгалтдаа амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдаас авах "ДАХИН ШАЛГАЛТ" | С.Бадрал, iKon.mn | 05/29/2017 11:33:00 |
Ерөнхий боловсролын сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн улсын шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдаас авах “ДАХИН ШАЛГАЛТ” зохион байгуулах хуваарийг Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргажээ.
5-р анги
Монгол хэл: 2017 оны 05-р сарын 29 өдөр 12:00 цагт
Математик: 2017 оны 05 дугаар сарын 30 өдөр 12:00 цагт
Байгаль шинжлэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 12:00 цагт
Шалгалт бүр 60 минут үргэлжилнэ.
9 дүгээр анги
Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 10:00 цагт
Математик: 2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 10:00 цагт
Байгалийн ухаан: 2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 10:00 цагт
Нийгмийн ухаан: 2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт
Шалгалт бүр 80 минут үргэлжилнэ.
12 дугаар анги
Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 11:00 цагт
Сонгосон агуулгын хичээл: 2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 11:00 цагт
Гадаад хэл: 2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 11:00 цагт
Математик: 2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт
Шалгалт бүр 100 минут үргэлжилнэ.
| https://ikon.mn/n/10ry |
10rz | Олон улсын санхүүгийн байгууллагуудын удирдлагууд АмЧамын гишүүдтэй уулзлаа | ikon.mn | 05/29/2017 12:05:00 | 2017 оны 5-р сарын 26-нд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь Монгол дахь олон улсын санхүүгийн байгууллагуудын (ОУСБ) удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтанд Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон; Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко; Азийн Хөгжлийн Банкны Ахлах эдийн засагч Деклан Магги; болон Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Нейл Сакер нар илтгэгчээр оролцож АмЧамын ТУЗ-ийн гишүүн бөгөөд Ай Эн Жи банкны Монгол дахь төлөөлөгч Эрик Версавел чиглүүлэгчээр оролцсон юм.
Энэхүү уулзалтад АмЧамийн гишүүн байгууллагуудын удирдах түвшний төлөөлөгчид оролцлоо. Зочин илтгэгч нар ОУВС-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн (ӨСХ) Монгол улс, хувийн хэвшилд үзүүлэх нөлөө, ОУСБ-ын хөтөлбөрүүд нь хэрхэн ӨСХ-тэй уялдаж байгаа, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай алхамууд болон Монгол улсын санхүүгийн салбарт дунд хугацаанд үзүүлэх нөлөө ээргийн талаар илэн далангуй санал солилцож ярилцлаа.
АмЧам нь Монгол улсын санхүүгийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулах ажлын хүрээнд АмЧамын Санхүүгийн салбарын хорооноос тус уулзалтыг зохион байгуулсан юм.
ОУВС-ийн Суурин төлөөлөгч Нейл Сакер хэлсэн үгэндээ
“Энэхүү хөтөлбөр нь иж бүрэн ба нэг анхааран ажиллах чиглэл бол Монгол улсын төрийн санхүүгийн удирдлагыг зохистой болгох нэн ялангуяа төсвийн зарлагын сахилга батыг сайжруулах бодлогын арга хэмжээг дэмжих явдал байх болно.” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлсэн үгэндээ
Дэлхийн Банк нь Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэх бодлогын реформыг дэмжин техникийн дэмжлэг үзүүлэх болно гэв.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко
ЕСБХБ нь Монгол улсад хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хувийн хэвшилд санхүүжилт үргэлжлүүлэн олгоно гэдгийг онцлов.
Азийн Хөгжлийн Банкны Ахлах эдийн засагч Деклан Магги
ОУВС-ийн хөтөлбөр батлагдсанаар уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх бөгөөд АХБ бодлогын болон төслийн санхүүжилтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно гэдгийг цохон тэмдэглэв.
АмЧамын ТУЗ-ийн гишүүн бөгөөд Ай Эн Жи банкны Монгол дахь төлөөлөгч Эрик Версавел уулзалтыг хааж хэлэхдээ
“АмЧам Монгол нь өнөөдөр ОУСБ-ын тэргүүнүүд санал бодлоо хуваалцсанд баяртай байна. Цаашид бидний зүгээс Монгол улсын өмнө тулгарч буй эдийн засаг, төсөв санхүүгийн сорилтыг даван туулахад бүх талуудтай хамтран ажиллах болно” гэв.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм. | https://ikon.mn/n/10rz |
10s | “Ард түмэн Та-Хаан” иргэдийн дуу хоолойг сонсоно | Х.Алтанзагас, iKon.mn | 11/06/2013 11:53:00 |
Нийслэл хотноо “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум маргааш эхэлнэ.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва мэдээлэл өглөө.
Бидний хөгжил, дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгож, төр, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөв чиглэлд төлөвшүүлэхэд оролцогч талуудын санаачилгыг өрнүүлэх зорилготой.
Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохоос гадна асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог хангаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болдог хэмээн Шадар сайд онцолсон.
Энэ жилийн хувьд форумыг “сахилга, хариуцлага” гэсэн уриан дор зохион байгуулна.
“Сахилга, хариуцлага” гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс юм гэж үзэж байгаа аж.
Сахилга хариуцлага суларснаас чухам ямар хор хохирол нийгэмд учирч байгааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хүрээнд тал талаас нь жишээ баримт гарган ярилцаж, улсын хэмжээнд ойрын үед хийх ажлын төлөвлөгөө гаргах аж.
Форумд 1000 гаруй хүн оролцох юм байна. | https://ikon.mn/n/10s |
10s0 | Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн 2018 TOYOTA LAND CRUISER PRADO | WWW.CARDOCTOR.MN | 05/29/2017 11:45:00 |
Тоёота компани Ланд Круйзер загварын хэсэгчилсэн шинэчлэлтийг (facelift) хийж байна. Энэ талаарх дүрс нь интернэтээр цацагдсаныг хүргэж байна. Ямартай ч эхний ээлжинд Японд гарах брошур дээрх маш муу чанартай 2 зураг ил боллоо.
Зураг дээр урд хэсэг шинэ 200-тай төсөөтэй загвартай болж шинэ их гэрэл, нүүр, гуперын загвар, хойд хэсэгт мөн адил шинэчлэгдсэн гупер, гэрлүүд орж ирсэн байна. Харин салонд төв хэсгийг сайжруулж шинэ өнгө загвар, инфотэйнмент систем, хянах самбарын сайжруулалт хийгджээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар TOYOTA LAND CRUISER PRADO-ийн шинэчлэгдсэн загварыг энэ оны 9 сард танилцуулах бөгөөд Японы зах танилцуулна. Стандартаар LED их гэрэл, Toyota Safety Sense-P багц, автомат тоормос, автомат холын гэрэл, радарын круйз удирдлага зэрэгтэй байна.
Одоогийн Ланд Круйзер Прадо загварыг 2009 онд танилцуулж байсан бөгөөд 2013 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийж байлаа.
| https://ikon.mn/n/10s0 |
10s1 | Манай гэрийн боол | ikon.mn | 05/29/2017 12:33:00 |
Пулитцерийн шагналт, сэтгүүлч Алекс Тайзоны Америк-мөрөөдлийн төлөө эрх чөлөөний орныг зорьсон Филиппиний нэгэн гэр бүлийн тухай, тэдний эрхшээлээр даган хувь заяагаа золиосолсон Лола гэгч эмэгтэйн амьдралын тухай дурсамж өгүүллийг хүргэж байна.
Түүний чандар талх шарагчийн хэмжээтэй хуванцар хар хайрцгийг дүүргэжээ. Килограм хагасын жинтэй юм. Би хайрцгийг зотон даавуун уутандаа хийж чемодандаа баглаад, Манила хүрэхээр Номхон далайн дээгүүр өнгөрсөн долдугаар сард ниссэн юм. Тэндээс орон нутгийн нэгэн тосгон руу машинаар явна. Очих газраа хүрээд манай гэр бүлд 56 жилийн турш боолын амьдралаар амьдарсан нэгэн эмэгтэйгээс үлдсэн зүйлийг өгөх юм.
Түүний нэрийг Юдосия Томас Пулидо гэдэг. Бид харин Лола гэж дууддаг байв. Тэр 150 см өндөртэй, кофе шиг бор арьстай бөгөөд бор нүдтэй байв. Энэ л нүдээр над руу харж байсан нь миний хамгийн анхны дурсамж бөгөөд одоо ч тэр нь тодхон харагдаж байна. Миний өвөө түүнийг 18 настай байхад нь ээжид маань бэлэг болгон өгч, дараа нь манай гэр бүл АНУ руу нүүхдээ ч түүнийг хамт аваад иржээ.
Түүний туулсан амьдралыг боолынх гэхээс өөр үгээр илэрхийлэх боломжгүй. Бүх хүнийг унтаж байхад түүний өдөр эхэлж, бүгдийг унтсаны дараа дуусдаг байлаа. Өдөрт гурван удаа хоол хийж, гэр цэвэрлэж, эцэг эхэд маань үйлчилж, намайг болон миний ах, гурван дүүг маань асардаг байлаа. Түүнд хэзээ ч цалин өгч байгаагүйгээр барахгүй байнга л зандардаг байв. Хөлийг нь дөнгөлөөгүй ч тэр дөнгөлүүлснээс ялгаагүй амьдардаг байсан нэгэн. Эвхэж байсан хувцасаа барьсан чигтээ угаасан хувцас налаад аль нэг буланд унтаж байхыг нь би олон ч шөнө угаалгын өрөө рүү явах замдаа харж байсан юм.
Америк хөршүүдийнхээ хувьд бол бид үлгэр жишээ цагаачид, зурагт хуудсанд байх гэр бүл. Бидний тийнхүү нэрлэдэг байсан юм. Аав маань хуулийн зэрэгтэй, ээж харин эмч болох гээд суралцаж байсан бол ах, дүүс бид сурлага сайтай, үргэлж “гуйя”, “баярлалаа” гэж хэлдэг байв. Бид хэзээ ч Лолагийн талаар ярьдаггүй. Бидний нууц бидний хэн байсан, хүүхдүүд бидний хувьд бол хэн болохыг хүсдэг хүртэл яс маханд маань шингэсэн байсан юм.
1999 онд ээж маань цус багадалтаас болж нас барсаны дараа Лола надтай хамт Сиаттлд жижигхэн хотод амьдрах болов. Надад гэр бүл, карьер, хотын захад байшин байв – жинхэнэ Америк мөрөөдөл. Үүн дээр нэмээд би боолтой байв.
Манилад ирээд тээш олголтын хэсэгт чемоданаа задалж Лолагийн чандар байгаа эсэхийг шалгалаа. Харин гадаа гарахад танил үнэр ханхлав: машины утаа, хог хаягдлын холимог, далай үнэр, чихэрлэг жимс болон хөлс.
Маргааш өглөө эрт би “Дүүдс” гэх хочтой дунд эргэм насны нэгэн эелдэг эрийг жолоочоор хөлсөлж, замын хөдөлгөөн дундуур машинаараа сүлжин замдаа гарлаа. Энэ дүр зураг үргэлж намайг гайхшруулдаг юм. Машин, мотоцикл, жийпнинүүдийн /jeepney/ тоо. Тэдний дундуур сүлжилдэн явах хүмүүс яг л бор өнгийн гол замын хажуугаар урсах мэт харагдана. Хөл нүцгэн гудамжны худалдаачид машины хажууд шогшиж, тамхи, ханиадны эм болон ууталсан чанасан самар зарна. Цонхонд нүүрээ наах гуйлгачин хүүхдүүд.
Надад гэр бүл, карьер, хотын захад байшин байв – жинхэнэ Америк мөрөөдөл. Үүн дээр нэмээд би боолтой байв.
Дүүдс бид хоёр Лолагийн түүх эхэлсэн газар, төв тал газрын хойд зүгт байрлах Тарлак муж руу явж байлаа. Будааны орон. Миний өвөө Томас Асунцион гэгч навчин тамхи зуугч армийн дэслэгч цолтой нэгний төрсөн нутаг. Гэр бүлийн түүхээс харахад дэслэгч Том нь этгээд, адайр ааштай, ширүүн хүн байжээ. Их хэмжээний газар нутагтай ч багахан мөнгөтэй. Амрагуудаа өөрийн эдлэн газар дээрээ тус тусын байшингуудад байлгадаг нэгэн. Эхнэр нь түүний цорын ганц хүүхэд болох миний ээжийг төрүүлэхдээ нас барсан байна. Ээжийг маань хэд хэдэн утусан буюу “тушаал биелүүлэгч хүмүүс” өсгөсөн гэдэг.
Филиппиний арлуудын боолчлолын түүх эрт дээр үеэс эхлэлтэй. Испаничууд ирэхээс өмнө арлын оршин суугчид бусад арлынхныг, ихэвчлэн олзны хүмүүс, гэмт хэрэгтнүүд эсвэл өр зээлэнд баригдагсдыг боолчилдог байв. Баатарлаг үйлс бүтээж, эрх чөлөөгөө олж авдаг дайчин боолуудаас эхлээд эд хөрөнгөд тооцогдон худалдагддаг гэрийн зарц гээд боолын төрөл олон. Өндөр байр суурьтай боол дорд боолтой болж болдог бол дорд боол нь өөрөөсөө ч дорд боол эзэмшиж болдог байж. Зөвхөн амь зуух зорилгоор энэ амьдралыг сонгодог нэг нь ч байж. Хөдөлмөрийнхөө хариуд хоол, орон гэр, хамгаалалт авах гэж шүү.
1500-гаад оны үед Испаничууд ирээд арлын иргэдийг боолчилж, дараад нь Африк, Энэтхэг боолчуудыг авчрав. Испанийн хаант засаглал явцын дунд өөр улс орон болон колон газруудад боолчлолыг халж эхэлсэн ч Филиппиний зарим газрууд алслагдмал байсан тул эрх баригчид хяналт тавих боломжгүй байв. Энэхүү уламжлал нь 1898 онд АНУ-д эзлэгдсэний дараа ч тэр зүсээ хувилган өөр байдлаар оршин тогтносон хэвээр үлджээ. Өнөөдөр ч гэсэн ядуу хүн ч өөрөөсөө ядуу хүнийг утусан, катулонг (туслагч) эсвэл касамбахая (зарлага) болгож болно. Ядуугийн цөөрөм үнэхээр гүнзгий.
Дэслэгч Томын хувьд өөрийнхөө эдлэнд утусаны гурван гэр бүлтэй байв. 1943 оны хавар арлуудыг Япончууд эзэлсэн байх үед тэрээр зам дагуух тосгоноос нэгэн охин авчирчээ. Охин Томын гэр бүлийн холын хамаатан, будаа тариалагч гэр бүлээс гаралтай байв. Гярхай дэслэгч охиныг сохор зоос ч үгүй, боловсролгүй, дуулгавартай болохыг анзаарсан байлаа. Түүний гэр бүл нь өөрөөс нь хоёр дахин ах гахайчинтай гэрлүүлэхийг хүсч байсанд охин маш дургүй байсан ч очих газаргүй байжээ. Том түүн дээр очоод санал тавив: Хэрэв 12 нас хүрч байгаа охиныг нь асрах ажлыг хийвэл хоол, орон гэрээр хангая гэжээ.
Лола зөвшөөрчээ. Гэхдээ энэ тохиролцоо нь насан туршид үргэлжилнэ гэж мэдсэнгүй.
“Чамд өгч байгаа миний бэлэг” гэж дэслэгч Том ээжид минь хэлэв.
“Би авмааргүй байна” гэж ээж минь хэлсэн ч түүнд сонголт байсангүй.
Дэслэгч Том япончуудын эсрэг дайнд явж, ээж маань хөдөө чийхарсан байшиндаа Лолатай үлджээ. Лола ээжийг минь хооллож, сувилж, хувцасладаг байв. Зах руу явахад нь нарнаас хамгаалах гэж шүхэр барьж өгдөг байв. Нохой хооллох, шалаа шүүрдэх, Камилинг голд угаасан хувцасаа эвхэх зэрэг ажлуудаа дуусгасныхаа дараа шөнө болоход ээжийн минь орны дэргэд суун унтах хүртэл нь сэрүүцүүлэн сэвж өгдөг байжээ.
/Хөдөөний ядуу гэр бүлээс гаралтай Лола Пулидо (18 настайдаа). Зохиолчийн өвөө нь түүнийг өөрийнхөө охинд “бэлэг” болгон өгчээ/
Нэг өдөр дэслэгч Том гэртээ ирээд ээжийг маань худлаа ярьсныг олж мэджээ – харьцах ёсгүй байсан нэг хүүтэй холбоотой юм гэсэн. Уурласан Том түүнийг “ширээн дээр зогс” хэмээн тушаав. Ээж харин Лолагийн хамт өрөөний буланд чичрэн зогсож байлаа. Тэгээд чичигнэсэн хоолойгоор аавдаа “Лолаг миний өмнөөс шийтгүүлнэ” гэж хэлсэн байна. Лола ээж рүү минь гуйсан байдалтай харсан боловч нэг ч үг хэлэлгүйгээр ширээн дээр гарч зогсжээ. Том бүсээ далайж нийт 12 удаа ороолгожээ. Ороолгох бүртээ нэг үг хэлж байв. Чи. Дахиж. Хэзээ ч. Надад. Худлаа. Хэлэхгүй. Чи. Дахиж. Хэзээ ч. Надад. Худлаа. Хэлэхгүй. Лола нэг ч дуугараагүй юм.
Энэхүү түүхийг хожим ээж минь дурсахад жигшмээр үйлдэлдээ сэтгэл нь зовсон хоолойд нь Намайг ийм зүйл хийсэн гэдэгт итгэж байна уу? гэх өнгө аяс мэдрэгдэж байлаа. Энэ талаар Лолагаас асуухад тэрээр эхлээд ээжийг юу гэснийг сонсохыг хүсэв. Сайтар сонссож дуусаад харц нь хэсэг доошилсноо, над руу гунигтай нүдээр хараад “Тийм ээ. Яг л тийм юм болсон” гэж хэлж билээ.
Долоон жилийн дараа 1950 онд ээж манай аавтай гэрэлж, Манила руу нүүв. Тэгэхдээ Лолаг хамт авч явсан юм. Дэслэгч Томын хувьд өөрт нь шүгэлсэн ад чөтгөртэй удаан тэмцсэний эцэст, 1951 онд .32-ын калибрын сумыг чамархайдаа зоон зовлонгоос чөлөөлөгджээ. Ээж энэ талаар бараг ярьдаггүй. Ээжийн зан чанар яг өвөөгийнх шиг – дүнсгэр, захирангуй, боловч цаанаа хэврэг нэгэн. Аавынхаа заасан зүйлсийг нь ч зүрхэндээ шингээж авсаны нэг нь уламжлалт гэрийн эзэгтэйн ёс жаяг буюу “би бол тушаал өгөгч” гэх үзлийг хүлээн авсан байв. Энэ үзлийг тайлбарлавал, өөрийнхөө доор байгаа хүмүүсийг ямагт байх газар нь байлгах нь тэдний хувьд ч тэр, гэр бүлийнх нь хувьд ч тэр сайн зүйл. Тэд уйлж, гомдоллож байж болох ч тэдний сүнс нь чамд талархах болно. Бурхан тэднийг ямар байлгахаар бүтээсэн, тиймээр нь байлгасны төлөө тэд чамайг хайрлах болно.
/Лола 27 настайдаа зохиолчийн ах Артурын хамт. АНУ-д ирэхийн өмнө/
Миний ах Артур 1951 онд мэндэллээ. Түүний дараа би төрж, төд удалгүй гурван ч дүү төрөв. Миний эцэг эх ч Лолаг тэдэнд үнэнч байсан шигээ бидэнд хандах ёстой гэж үздэг байв. Лола биднийг асарч байх зуур эцэг, эх маань сургуульд сурж, дээд боловсрол эзэмшин, төд удалгүй гял цал болсон дипломтой ч ажилгүй маш хүмүүсийн эгнээнд шилжив. Үүний дараа нөгөөх том боломж гарч ирлээ: Аавд Гадаад хэргийн газар арилжааны шинжээчийн албан тушаалд ажиллах санал ирэв. Цалин нь бага ч ажил нь харин ээж, аав хоёрын маань хүссэн бүхэн нь биелэх боломжтой хэмээн мөрөөдөж өссөн Америкт байв.
Аавыг өөрийн гэр бүлээс гадна нэг зарлагыг хамт авч явахыг зөвшөөрсөн байна. Хоёул ажиллах шаардлагатай гэж бодсон тэр хоёрын хувьд Лолаг авч яван хүүхдүүдээ харуулж, гэр орны ажил хийлгэх хэрэгтэй байлаа. Ээж Лолад хэлсэн ч түүний дургүйг нь хүргэх гэсэн мэт Лола тэр доороо үг дуугүй зөвшөөрсөнгүй. Олон жилийн дараа Лола надад ямар их айсан тухайгаа хэлсэн юм. “Хэтэрхий хол байсан. Ээж, аав хоёр чинь намайг гэр рүү минь хариулахгүй байх гэж айж байсан” гэж надад ярьж билээ.
Эцэстээ Лолаг ятгаж дөнгөсөн зүйл нь Америкт бүх зүйл өөр байх болно гэсэн аавын минь амлалт байлаа. Хөл дээрээ боссон даруйдаа тэд Лолад “мөнгөн тэтгэмж” өгнө гэж хэлсэн байна. Лола мөнгөө эцэг эх рүүгээ, хамаатан садан руугаа явуулж болно гэжээ. Шороон шалтай байшинд амьдардаг эцэг эхдээ Лола бетонон байшин барьж өгч чадах нь байна шүү дээ. Тэднийхээ амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломж. Төсөөлөөд үз л дээ.
Бид 1964 оны 5-р сарын 12-ны өдөр Лос Анжелест газардсан юм. Бүх эд хогшлоо цаасан хайрцагт хийж, олсоор бэхэлсэн байлаа. Лола тухайн үед ээжтэй минь хамт амьдраад 21 жил болсон байжээ. Олон ч талаараа тэр надад эцэг, эхээс минь илүү ээж, аав болж байсан юм. Өглөө сэрээд хамгийн эхэнд, орой унтахдаа хамгийн сүүлд хардаг царай түүнийх байлаа. Нялх байхдаа би “Ээжээ”, “Ааваа” гэж хэлж сурахаасаа хамаагүй өмнө Лолагийн нэрийг хэлдэг байв (Өү-Аа гэж хэлдэг байсан гэсэн). Арай том болоод Лолад тэврүүлээгүй юм аа гэхэд түүнийг хажууд минь байхгүй л бол унтдаггүй байв.
АНУ-д ирэх үед би 4 настай байлаа – Лолагийн манай гэр бүлд ямар байр суурьтай хүн бэ гэдгийг асуухад хэтэрхий балчир нас. Гэхдээ ах дүүс бид далайн нөгөө эрэг дээр өсч торнихын хэрээр дэлхийг өөрөөр хардаг болжээ. Далай дээгүүр харайсан маань ээж, аав хоёрын хийж чадаагүй, чадахгүй тэрхүү ухаарлын харайлтыг бидэнд авчирсан юм.
Лола нөгөөх амласан мөнгөн тэтгэмжээ хэзээ ч авч чадсангүй. Энэ талаар АНУ-д очсоноос хойш ганц, хоёр жилийн дараа тойруу замаар асуув. Түүний ээж нь өвдчихсөн (сүүлд сонсохнээ цусан суулга өвчтэй байж) байгаа бөгөөд гэр бүл нь шаардлагатай эм тариаг нь авч өгч чадахгүй байсан үе аж. “Пведе да?” гэж ээж ааваас минь асууж. Боломжтой юу? Ээж санаа алдав. “Ийм зүйл яаж асууж чадаж байна аа?” гэж аав Тагалог хэлээр хариулав. “Биднийг энд ямар байгааг харж байгаа биз дээ? Ичих нүүр гэж юм байна уу?”
Ээж аав хоёр маань АНУ руу явах гэж мөнгө зээлсэн бөгөөд тэндээ үлдэх гэж мөн өр тавьсан байжээ. Аавыг Лос Анжелесын консулын газраас Сиаттлын консулын газар руу шилжүүллээ. Түүний сарын цалин нь 5600 ам.доллар. Аав чиргүүл цэвэрлэгчээр хоёр дахь ажил хийж, өр барагдуулагчаар гурав дахь ажлаа хийх болов. Ээж хэдэн лабораторид техникчээр ажилд орлоо. Бид тэднийг бараг хардаггүй байлаа. Харах үед тэд маш их ядарсан, мөн уур уцаартай болцгоосон байдаг байв.
Ээж гэртээ ирээд Лолаг гэр сайн цэвэрлээгүй байна, шуудан авчрахыг мартсан байна гэх мэтээр загнана. “Намайг ирэхэд шууданг энд байлгаж бай гэж хэлсэн биз дээ? Энэ чинь хэцүү биш шүү дээ! Маанаг хүн ч үүнийг санаж чадна” гэж хорлонтой хоолойгоор тагалогоор хэлнэ. Дараа нь аав ажлаасаа ирж, Лолаг загнах ээлжээ эдэлнэ. Аавыг хоолойгоо өндөрсгөхөд гэр бүхэлдээ жижгэрдэг байлаа. Заримдаа аав, ээж хоёр нэгдэж байгаад Лола руу уйлтал нь давшилна. Чухам уйлуулах зорилготой байсан мэт.
Ээж, аав хоёр надад болон ах, дүүсэд маань сайн ханддаг бөгөөд бид ч тэдэнд хайртай байв. Гэхдээ хүүхдүүддээ сайхан хандаж байсан тэр хоёр хормын дараа гэхэд Лолад хэрцгий хандах нь намайг төөрөгдүүлж орхидог байв. Би 11 байна уу, 12 настайдаа Лолагийн нөхцөл байдлыг тод томруун хардаг болсон юм. Надаас найман насаар ах Артур удаан хугацаанд үүнд бухимддаг байжээ. Анх ах маань надад боол гэх үгийг заасан нь Лолаг хэн бэ гэдгийг ойлгоход минь тусалсан юм. Түүнийг хэлэхээс өмнө би Лолаг манай гэр бүлийн зүгээр л нэг золгүй гишүүн гэж боддог байжээ. Ээж аав хоёр маань Лола руу хашгичихад би дургүй байдаг байсан ч аав ээж хоёр, ер нь энэхүү харилцаа бүхэлдээ, ёс зүйгээс гажууд зүйл юм гэх бодлыг надад төрүүлээгүй байжээ.
/Зүүн: Лола зохиолч (зүүн гар талд) болон түүний ах дүүсийг өсгөсөн. Заримдаа гэрт нь байсан цорын ганц том хүн байжээ. Баруун: Зохиолч (зүүн гар талаас хоёр дахь нь) эцэг эх, ах дүүсийн хамт. АНУ-д ирсэнээс хойш 5 жилийн дараа/
“Түүнд хандаж байгаа шиг өөр хүнд хэн нэгэн хандаж байгааг харсан уу?” гэж Артур асууна. “Түүн шиг амьдралаар амьдарч байгаа хүн байна уу?” Тэгээд Артур Лолагийн амьдралын бодит байдлыг базаж ойлгуулав: Цалин авдаггүй. Өдөр бүр ажилладаг. Удаан суулаа гэж, эрт унтлаа гэж загнуулдаг. Хариу дуугарлаа гэж зодуулдаг. Хуучин хувцас өмсдөг. Гал тогоонд ганцаараа хоолны үлдэгдэл иддэг. Гэр бүлээс гадуур найз бүү хэл хобби ч байхгүй. Бараг л гэрээс гардаггүй. Тустаа өрөөгүй. (Бидний амьдарч байсан байшин бүрт түүний унтах газар нь үргэлж ашиглаагүй үлдсэн жаахан талбай байв – буйдан, агуулах хэсэг, дүүгийн өрөөний булан гэх мэт. Заримдаа угаах хувцсан дунд ч унтдаг байв.)
Кино, зурагтаар гардаг боолуудаас өөр түүнтэй адилтгах хэнийг ч хайж олж чадаагүй юм. Би нэг удаа Либерти Валансыг буудсан хүн гэдэг зэрлэг өрнөдийн тухай киног үзэж байснаа санадаг юм. Жүжигчин Жон Вэйн өөрийнхөө “Хүү” гэж нэрлэдэг зарц Помпид тушаал зандрагч, буунд гаргууд Том Донифон гэгч фермийн эзний дүрд тоглодог юм. Наадхаа ав, Помпи. Помпи, эмч олоод ир. Ажилдаа эргээд ор, Помпи! Дуулгавартай, хүлцэнгүй Помпи өөрийнхөө эзнээ “Ноён Том” гэж нэрийднэ. Тэдний харилцаа тун ярвигтай. Том нь Помпигоо сургуульд явуулахыг зөвшөөрөхгүй боловч зөвхөн цагаан арьстнуудад зориулсан уушийн газарт дагуулж орно. Эцэстээ Помпи эзнээ галаас аварна. Помпи Томоос айдаг ч мөн түүнд хайртай гэдэг нь илт харагдана. Томыг үхэхэд нь гашуудна. Энэ бүхэн нь гол үйл явдал болох Том болон муу этгээд Либерти Валанс хоёрын халз буудалцаан хүртэлх туслах үйл явдал боловч би Помпигоос харцаа салгаж авч чадахгүй байлаа. Лола чинь Помпи юм байна. Помпи чинь Лола юм байна гэж бодож байснаа би сайн санаж байна.
Бид эхний арван жилээ ирсэн газартаа дасан зохицоход зарцуулав. Боолтой байна гэдэг харин зохицохгүй зүйл. Боолтой байх нь бид ямар хүмүүс юм бэ, ямар гээч газраас ирсэн юм бэ гэх гашуун бодолд намайг автуулдаг байв.
Нэг орой аав миний 9 настай дүү Лингийг оройн хоолоо идээгүй гэдгийг дуулаад Лолаг залхуурсан гэж бархирч гарлаа. “Би хооллохыг хичээсэн шүү дээ” гэж Лолаг хэлэхэд аав түүний дээрээс цоо ширтэж байлаа. Биеэ өмөөрсөн бяцхан үг аавын уурыг нь улам бадрааж, мөрнийх нь доохно тал руу цохисон юм. Лола өрөөнөөс гүйхээрээ гарч, би харин түүний эхэр татан уйлахыг сонсож байлаа. Амьтан шиг цурхираан.
Би “Линг өөрөө өлсөөгүй гэж хэлсэн шүү дээ” гэв.
Ээж аав хоёр маань над руу харлаа. Тэд гайхсан нь илт. Нулимс гарахын өмнөх шиг нүүр ам таталдсан ч энэ удаа би уйлсангүй. Ээжийн нүдэнд миний урьд өмнө нь харж байгаагүй нэгэн зүйл тодрон гарав. Атаархал юм болов уу?
Аав “Чи Лолаг өмөөрч байна уу? Тэгж байгаа хэрэг үү?”
“Линг өөрөө өлсөөгүй гэж хэлсэн” гэж би дахин хэлэв. Энэ удаа шивнэх төдий л дуу гарав.
Би тэр үед 13-тай байсан юм. Бүтэн өдрийг намайг харж, халамжлахад зориулдаг тэр эмэгтэйг хамгаалах гэсэн анхны маань оролдлого энэ байв. Тагалог аялгуу аялж намайг бүүвэйлж унтуулдаг, том болсоны дараа ч намайг хувцаслаж, хооллоод өглөө хамт сургууль руу минь хүргэн өгч, орой авдаг тэр эмэгтэйг. Нэг удаа намайг удаан өвдөж, хоол идэх тэнхэлгүй болсон байхад миний хоолыг зажлаад ам руу минь бага багаар хийж өгч билээ. Бас нэг зун хоёр хөлөө гипсдүүлчихсэн байх үед (үе мөчний асуудалтай байсан юм) минь намайг усанд оруулж, шөнө дунд эм зөөж, олон сар үргэлжилсэн сэргээх эмчилгээнд минь тусалсан юм. Тэр бүх хугацаанд би ууртай, ааштай байсан ч Лола нэг ч удаа гомдоллож, тэвчээр алдаагүй.
Харин одоо түүний цурхиран уйлахыг нь сонсох нь намайг галзууруулах гэж байлаа.
Өмнөх улсдаа байсан бол Лолад хэрхэн ханддагаа нуух шаардлагагүй байсан бол Америкт ирээд түүнд илүү муу хандах болсон ч түүнийгээ нуух гэж бөөн юм болдог байв. Зочид ирэхэд ээж аав хоёр түүний анзаарахаа больж, хүн асуувал худлаа хэлж, эсвэл түргэхэн шиг ярианы сэдвээ өөрчилнө. Хойд Сиаттлд таван жил амьдрахдаа бид Мисслерийн гэр бүлийн замын эсрэг талд амьдардаг байв. Тэд бол гич, яргай загасчлал болон хашааныхаа зүлгээ тэгшлэх талаар бидэнд зааж өгсөн найман гишүүн бүхий дуу шуутай гэр бүл юм. Зурагтаар хөлбөмбөг үзнэ. Хөлбөмбөг үзэхдээ орилж, хашгирна. Тоглолтын дундуур Лолаг орж ирээд идэж уух юмаар үйлчлээд гарахад ээж, аав хоёр түүн рүү инээмсэглэн, талархана. Нэг удаа Мисслерүүдийн гэрийн эзэн Том Жим “Та нарын гал тогоондоо байлгаад байдаг жижигхэн эмэгтэй хэн юм бэ?” гэж асуухад аав маань манай хамаатан байгаа юм гэж ичингүйрэн хэлж билээ.
Харин миний хамгийн сайн найз Билли Мисслер үүнд итгээгүй. Тэр манайд хангалттай удаан байдаг бөгөөд заримдаа амралтын өдрүүдээр бүтэн өнждөг байлаа. Ингэхдээ гэр бүлийн маань нууцаас цухас харчихна. Нэг удаа ээжийг гал тогооны өрөөнд орилохыг сонсоод Билли юу болсоныг мэдэх гээд ороход мэнчийтлээ улайчихсан манай ээж буланд чичрэн зогсох Лола руу давшилж байхыг олоод харчихаж билээ. Би хэдхэн секундын дараа түүний араас оров. Биллигийн нүүрнээс санаа зоволт болон гайхширлыг харж болохоор байв. Саяных юу байсан бэ? Би хариуд нь “Сүртэй юм биш ээ, март” гэж хэлэв.
Билли Лолаг өрөвддөг байсан байх. Тэр түүний хийсэн хоолыг шагшин магтаж, хэзээ ч инээж байгаагүйгээр нь инээлгэдэг байв. Манайд хонох үед нь Лола түүний дуртай Филиппин хоол болох будаан дээр тавьсан үхрийн махан тапа-г хийж өгнө. Ер нь Лолагийн хоол түүний сэтгэл санааг илтгэх цор ганц зүйл байсан юм. Хийсэн хоолноос нь биднийг зүгээр л хооллож байна уу, эсвэл бидэнд хайртай шүү гэдгээ хэлж байна уу гэдэг нь харагддаг байлаа.
Нэг удаа би Лолаг миний холын нагац гэж хэлэхэд Билли анх танилцахдаа чи манай эмээ гэж хэлж байсан биз дээ гэж билээ.
“Юу л даа, аль аль нь юм уу даа” гэж би ойлгомжгүй хариулав.
“Тэр яагаад дандаа ажиллаж байдаг юм бэ?”
“Ажиллах дуртай юм аа” гэв.
“Ээж, аав хоёр чинь яагаад дандаа түүн рүү хашгичиж байдаг юм бэ?”
“Сонсгол нь муу болохоор нь л …”
Үнэнийг нь хэлчихвэл бид өөрсдийгөө илчлэх гээд байдаг. Бид эхний арван жилээ ирсэн газартаа дасан зохицоход зарцуулсан юм. Боолтой байна гэдэг харин зохицохгүй зүйл. Боолтой байгаа байдал нь бид үнэндээ ямар хүмүүс юм бэ, ямар гээч газраас ирсэн юм бэ гэх гашуун бодолд намайг автуулдаг байв. Бид энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй юу гэх асуудал. Би энэ бүгдээс, ялангуяа өөрөө хамтран оролцож байгаадаа ичиж байлаа. Би түүний хийсэн хоолыг идэж, угааж, индүүдэж, шүүгээнд минь өлгөсөн хувцасыг өмсдөггүй гэж үү? Гэхдээ түүнийг алдана гэдэг сүйрэл болох байсан юм.
Лолаг нуух бас нэг шалтгаан байв: Түүний аялалын бичиг баримтын хүчинтэй хугацаа биднийг АНУ-д ирсэнээс хойш таван жилийн дараа буюу 1969 онд дуусчихсан. Анх ирэхдээ аавын ажилтай уялдсан тусгай пасспорттой байсан юм. Харин аав хэд хэдэн удаа удирдах албан тушаалтантайгаа муудалцсанаар консулын газраас гарсан ч АНУ-д үлдэх хүсэлтэй байгаагаа албаны байгууллагад мэдэгдэв. Гэр бүлийнхэндээ байнга оршин суух зөвшөөрөл авсан боловч Лолад зөвшөөрөл олгосонгүй. Түүнийг нутаг буцаах ёстой байлаа.
/Лола 51 насандаа, 1976 он. Энэ зургаас хэдэн жилийн өмнө түүний ээж нас барч, хэдэн жилийн дараа аав нь өнгөрчээ. Лола сонсоод гэртээ харихыг маш их хүссэн боловч чадаагүй/
Лолагийн ээж Фермина 1973 онд, түүний аав Хиларио 1979 онд нас барсан байна. Хоёулан дээр нь Лола гэртээ харихыг маш их хүссэн боловч ээж, аав хоёр маань “Уучлаарай. Мөнгө алга. Боломж алга” гэж хариулав. Хүүхдүүдэд Лола хэрэгтэй байлаа. Эцэг эх маань өөрсөддөө санаа зовсон гэж хожим надад хэлж билээ. Хэрэв түүнийг буцаах гэвэл эрх мэдэлтнүүд Лолаг хууль бусаар амьдарч байсныг мэдчихнэ. Харин мэдчихвэл манай гэр бүлд асуудал үүсч, бүгдийг маань албадан гаргах магадлалтай байсан юм. Тийм эрсдэл гаргахыг тэд хүссэнгүй. Лола хуулийн дагуу Филиппинчүүдийн нэрлэснээр tago nang tago буюу TNT- “зугтаж буй нэгэн” гэх статустай хүн болов. Тэр TNT чигээрээ 20 жил амьдарсан.
Ээж аав нь талийгаач болсон тухай сонсоод Лола хэдэн сараар дуугаа хурааж, дүнсийсэн юм. Аав ээж хоёрыг юм хэлэхэд бараг л дуугарахаа болив. Гэхдээ л ээж аав хоёрын зэмлэл, үглэлт зогссонгүй. Харин Лола юм хэлэлгүй ажлаа хийсээр л байв.
Аав ажлаасаа гарсан нь манай гэр бүлийн хүнд үеийн эхлэл байлаа. Мөнгө ч хэцүү болж, эцэг эх хоёр бие бие рүүгээ давшлах болов. Гэр бүлээрээ хэд хэдэн удаа бууриа сэлгэв – Сиаттлаас Хонолулу, буцаад Сиаттл, тэгээд Бронксын зүүн урд хэсэг рүү. Эцэст нь Орегон мужийн Уматилла гэх 750 хүн амтай, тээврийн машинуудын дамжин өнгөрдөг тосгонд суурьшлаа. Ээж маань эмнэлэгт дадлагажигч, дараад нь резиндентээр 24 цагийн ээлжийн ажил хийж байв. Аав харин хэдэн хоногоор алга болно. Янз бүрийн сонин ажил хийхийн хажуугаар хүүхэн эргүүлж (бид сүүлд нь мэдсэн юм), өөр юу ч хийдэг байсан юм, бүү мэд. Нэг удаа тэр гэртээ ирээд бидний амьдарч байсан чингэлгийг 21 татах тоглоомын мөрийд алдсан тухайгаа хэлсэн юм.
Заримдаа хэдэн ч өдрөөр хамаагүй Лола манай гэрийн цорын ганц том хүн байдаг байв. Эцэг эхэд маань анхаарал хандуулах зав зай байхгүй хүүхдүүд бидний амьдралын жижиг сажиг зүйлсийг тэр л мэднэ. Бид найзуудаа гэртээ авчирна. Лола сургуулийн талаар, охид, хөвгүүд гээд бүх зүйлсийн талаар ярилцахыг маань чагнана. Зургадугаар ангиас ахлах сургууль хүртэлх хугацаанд миний дурлаж байсан охидын нэрсийг ч хэлж чадна.
Намайг 15 настай байхад аав биднийг бүр мөсөн орхин явлаа. Тухайн үедээ үүнд би итгэхийг хүссэнгүй. Гэхдээ л 25 жил үргэлжилсэн гэрлэлтийн дараа хүүхдүүдээ, эхнэрээ орхиод явсан нь үнэн хэвээр. Ээж маань дахиад жилийн дараа эмчийн гэрчилгээ авах ёстой байсан. Гэтэл дотрын эмчийн ажил нь өөрөө тийм ч өндөр цалинтай биш. Аав хүүхдүүдэд тэтгэмж өгдөггүй байсан тул мөнгөний асуудал үргэлж үүснэ.
Ээжийгээ уйлж байхыг сонсоод зочны өрөө рүүгээ гүйн ороход түүнийг Лолад тэврүүлээд байж байхыг харсан юм. Лола яг л биднийг жаахан байхад тайтгаруулдаг байсан шигээ ээжтэй минь намуухан ярьж байж билээ.
Ээж маань тэвчээр гарган өглөө ажилдаа явж, орой нь харин уй гашууд автан сууна. Энэ үед түүнийг тайтгаруулах ганц зүйл нь Лола. Жижиг сажиг зүйлээр ч хамаагүй ээж түүнийг загнах тусам Лола улам л их халамжилдаг болов – дуртай хоолыг нь хийж, унтлагын өрөөг нь илүү сайн цэвэрлэнэ. Заримдаа ээж, Лола хоёр шөнө дөлөөр гал тогооны өрөөнд ярилцаад сууж байхыг хардаг байлаа. Аавын талаар ярилцаж, хааяа чанга чанга инээж, хааяа түүний өөдгүй занг муулан уурлацгаана. Хүүхдүүд орж, гарахыг ч анзаарахгүй.
Нэг шөнө ээжийгээ уйлж байхыг сонсоод зочны өрөө рүүгээ гүйн ороход түүнийг Лолад тэврүүлээд байж байхыг харсан юм. Лола яг л биднийг жаахан байхад тайтгаруулдаг байсан шигээ ээжтэй минь намуухан ярьж байж билээ. Би жаахан азнаснаа өрөө рүүгээ буцаж ороод, ээждээ санаа зовохын хажуугаар Лолаг бишрэн хэвтсэн юм.
Дүүдс дуу аялна. Би хэсэгхэн зуур дуг хийгээд түүний хөгжилтэй аянд сэрсэн юм. “Дахиад хоёр цаг явна аа” гэж байна. Би зотон даавуун цүнхэндээ байгаа хуванцар савыг шалгаад зам руу харав. МакАртурын өргөн чөлөө. Цаг руугаа нэг харав. “Хөөе, хоёр цагийн өмнө л дахиад хоёр цаг явна гэж хэлсэн байна шүү дээ”. Дүүдс дуу аялсан хэвээр.
Тэр миний аяллын зорилгыг мэдэхгүй нь сайн хэрэг. Тэртэй тэргүй миний дотор хангалттай их юм болж байлаа. Би ээж ааваасаа дээр биш байж. Лолаг чөлөөлөхийн тулд илүү ихийг чадах л байсан шүү дээ. Түүний амьдралыг сайхан байлгах боломж байсан. Яагаад тэгээгүй юм бэ? Би ээж аавынхаа эсрэг босч болох байсан л байх. Тэгвэл манай гэр бүл хоромхон төдийд нуран унах байлаа. Оронд нь ах, дүүс бид бүгдийг дотроо хадгалж байв. Ингэснээр хоромхон төдийд нуран унах байсан манай гэр бүл арай удаанаар нурж байлаа.
Дүүдс бид хоёр үзэсгэлэнт нутгаар явж байв. Аялалын сурталчилгааны зураг шиг гоё биш ч гэсэн илүү бодит, илүү амьтай. Хоттой харьцуулахад хамаагүй чөлөөтэй. Замын хоёр талаар уулс зэрэгцэн тогтож. Баруун талд Замбалын уулс, зүүн талд Сиерра Мадре уулс. Цайвар ногооноос эхлээд бараг хар мэт ногоон өнгийг ч харж болохуйц юм.
Дүүдс алсад харагдах дүрсийг заав. Пинатубо уул. Би энд 1991 онд ирж, 20-р зуунд тохиолдсон галт уулын хоёр дахь том дэлбэрэлтийн талаар сурвалжлага хийж байсан юм. Галт уулаас үүдэлтэй хөрсний урсгал (лахар гэж нэрлэдэг байв) арав гаруй жил үргэлжилж, эртний тосгонуудыг сөнөөн, гол мөрөн, тал хөндийг дүүргэж, экосистемийг бүхэлд нь арчин хаяжээ. Лолагийн эцэг, эхийн нас барах хүртлээ амьдарсан нутаг, нэгэн үед ээжтэй минь хамт амьдарч байсан Тарлак мужийн цөмд ч лахар хүрсэн байна.
Манай гэр бүлийн үүх түүхийн ихээхэн хэсэг дайн болон үерт алдагдсан бол одоо үлдсэн хэсэг нь 20 тохой гүнзгий шаварт булагдсан байлаа.
Эндхийн аж амьдралд үерийн аюул байнга нүүрлэнэ. Хүний аминд хүрэх далайн хар шуурга жилд хэд хэдэн удаа дайран өнгөрнө. Эцэс төгсгөлгүй дээрэмчдийн халдлага. Нойрсож байсан галт уулс гэнэт сэрэхээр шийднэ. Гамшгийн аюулыг газар нутагтаа шингээчих Хятад, Бразильтай харьцуулахад Филиппин их өөр. Энэ үндэстэн далайд тараан асгасан чулуу шиг нутагт аж төрнө. Гамшиг боллоо гэхэд тэр газар усан доогуур хэсэг хугацаанд алга болно. Харин эргэн гарч ирэх үед амьдрал дахин цэцэглэж, Дүүдс бид хоёрын аялаж байгаа шиг үзэсгэлэнт газар нутгийг таашаах боломжийг бүрдүүлнэ. Ердөө л тэр газар одоо хүртэл байсаар байгааг нь гайхамшигтай.
/Лолагийн төрсөн газрын ойролцоо орших Маянток дахь будааны талбай/
Эцэг, эх хоёр маань салснаас хэдэн жилийн дараа ээж дахин гэрлэж, найзаараа дамжуулан танилцсан Иван гэх Хроват хүнд үнэнч байхыг Лолагаас шаардав. Иван бол ахлах сургууль ч төгсөөгүй хүн. Дөрвөн удаа гэрлэж байсан, засаршгүй мөрийтэй тоглоомчин байлаа. Түүнд ээжийн маань дэмжлэг, Лолагийн үйлчилгээ таалагддаг байв.
Иван Лолагаас бидний хэзээ ч харж байгаагүй нэгэн зан чанарыг гаргаж ирсэн юм. Ээж тэр хоёрын гэрлэлт анхнаасаа л хэврэг, мөнгөн дээр тулгуурласан – ихэвчлэн л ээжийн мөнгийг үрдэг – байлаа. Нэг удаа ээж уйлж, Иван бархирсан хэрүүлийг үеэр Лола тэр хоёрын дундуур орсон юм. Тэр Иван руу хараад, хүчтэйгээр түүний нэрийг ганцхан удаа хэлэхэд Иван зогтусч, сандал дээр суусан юм.
Миний охин дүү Индай бид хоёр яаж чаддаггүй байхад энэ лагс том, 110 кг жинтэй, гэрийн ханыг доргиосон баргил хоолойтой хүнийг Лолагийн хэлсэн нэг л үг нам дарсан юм. Яг ижилхэн явдал дахиад хэдэн удаа тохиолдохыг би харсан. Тэгсэн ч гэсэн Лола ээжийн хүссэнээр Иванд асуудалгүй үйлчилдэг байлаа. Лола өөрийгөө Иван шиг хүний эсрэг тавихыг харах үнэхээр хэцүү санагдана. Гэхдээ намайг ээжтэйгээ хагаралдахад хүргэсэн зүйл илүү муухай байсан юм.
Ээж Лолаг өвдөх бүрт асар их уурлана. Зардал мөнгө гаргахыг, эмх замбараагүй байдалтай нүүр тулахыг хүсдэггүй байсан тэрээр Лолаг худлаа жүжиглэлээ, өөрийгөө олигтой арчилсангүй гэж буруутгана. 1970-аад оны үеэр Лолагийн шүд унаж эхлэхэд ээж хоёр дахь аргаа хэрэглэлээ. Лола шүд нь өвдөж байна гэж хэдэн сар хэлсэн юм.
“Шүдээ олигтой угаахгүй болохоор ингэдэг юм” гэж ээж түүнд хэлнэ.
Би Лолаг шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй гэж хэлэв. Тавь гарсан ч Лола нэг ч удаа шүдний эмч дээр очиж байсангүй. Би нэг цагийн зайтай газар коллежид сурдаг байсан бөгөөд гэртээ ирэх бүртээ энэ асуудлыг сөхнө. Нэг жил өнгөрлөө. Хоёр жил өнгөрлөө. Лола өдөр бүр өвчин намдаах гэж аспирин уух болов. Түүний шүднүүд яг л Стөүнхэнжийн нурж буй балгас шиг харагдаж байлаа. Нэг орой түүнийг арай гайгүй үлдсэн гэх хэдхэн шүдтэй талаараа талх идэх гэж оролдож байгааг хараад би үнэхээр тэсээгүй юм.
Ээж бид хоёрын маргаан шөнөжин үргэлжилж, хэн хэн нь уйлав. Ээж бүгдийн төлөө хурууныхаа ясаа гартал зүтгэхээс ядарч байгаа тухайгаа, хүүхдүүд нь үргэлж Лолагийн талд ордогт гомддог тухай, тэр хараал идсэн Лолагаа хүсвэл аваад явахгүй юу гээд, анхнаасаа л Лолаг авахыг хүсээгүй тухайгаа, бурхан өөрт нь над шиг биеэ тоосон, хуурамч хүүхдүүд өгөөгүй байгаасай гэж хүсдэг тухайгаа хэлэв.
Би түүнийг үгийг сайтар сонсов. Дараад нь миний ээлж болоход хуурамч хүний талаар түүн шиг сайн мэдэх хүн байхгүй бөгөөд түүний бүх л амьдрал нь өнгөлөн далдалсан хуурмаг зүйл гээд, өөрийгөө ганц хором ч болтугай өрөвдөхөө болиод Лолагийн шүд эрүүнээс нь өмхөрч унаж байгаагаас болж юм ч идэж чадахгүй байгааг анзаарч хараач, өөрт чинь үйлчлэхийн тулд л амьд байлгаж байгаа боол биш, ‘хүн’ гэдгээр нь ганц удаа харж чадахгүй байна уу гэлээ.
“Боол оо?” ээж энэ үгэнд их ач холбогдол өгөв. “Боол гэв үү?”
Ээж надад Лола тэр хоёрын харилцааг би хэзээ ч ойлгож чадахгүй гэж хэлснээр тэр шөнийн хэрүүл дууссан юм. Хэзээ ч шүү. Түүний хоолой бүр цаад угаас нь гарсан, шаналал дүүрэн байсан бөгөөд энэ олон жилийн дараа одоо энэ талаар дурсахад элэг рүүгээ цохиулах мэт санагдаж байна. Ээжийгээ үзэн ядах муухай. Тэр шөнө би түүнийг үзэн ядсан юм. Ээж ч намайг үзэн ядсан нь нүднийх нь харцнаас харагдаж байлаа.
Энэ хэрүүл хүүхдүүдийг нь Лола урвуулчихлаа гэх ээжийн айдас дээр нэрмээс болж, түүнээс хариугаа авах болов. Түүнд улам бүр хатуурхаж эхлэв. “Чиний хүүхдүүд намайг үзэн яддаг болсонд баярлаж байгаа биз дээ?” гэж түүнийг тарчлаана. Гэрийн ажилд биднийг туслахаар “Явж унтсан чинь дээр байх шүү, Лола. Хэтэрхий их ажиллаад байна. Хүүхдүүд чинь чамд санаа зовоод байх шиг байна” гэж ёжлоно. Тэгээд Лолаг өрөө рүүгээ авч ороод ярилцана. Лола нулимс дүүрэн нүдтэй гарч ирдэг байлаа.
Эцэст нь Лола түүнд туслахгүй байхыг гуйсан юм.
Та яагаад энд байгаад байдаг юм бэ? гэж биднийг асуухад,
“Хэн хоол хийх болж байна?” гэж хариулах нь Хэн бүгдийг хийх болж байна? Хэн биднийг асрах билээ? Ээжийг хэн халамжлах вэ? гэсэн утгатай байлаа. Нэг өдөр тэр надад “Би өөр хаачих билээ?” гэж хэлсэн нь үнэнд хамгийн ойр туссан хариулт гэж надад санагдсан юм. Бидний хувьд Америкт ирсэн явдал маань галзуу мэт тэмцэл байсан бөгөөд дөнгөж амьсгаа авах төдийд арван жил хэдийнээ өнгөрсөн байжээ. Эргэж хартал хоёр дахь арван жил дуусах дөхөж байлаа. Лолагийн үс бууралтжээ. Мөнгөөр туслана гэж амласан ч огт юу ч аваагүй хамаатнууд нь өөрт нь юу тохиолдсон талаар сураглаж байгааг сонссон Лола буцахаас ч ичиж байв.
Түүнд Америкт таних хүн байсангүй. Явах газар ч байсангүй. Утас түүний толгойг эргүүлнэ. Механик зүйлс – АТМ, интерком, автомат машин, компьютерийн гартай бүх зүйлс – түүнийг сандаргаж орхидог байв. Хурдан ярьдаг хүмүүс түүнийг будилуулж, түүний хагас хугас англи хэл нь эргүүлээд хүмүүсийг будилуулна. Тэр уулзалт товлох, аялал төлөвлөх, аливаа маягт бөглөх битгий хэл ямар нэг туслалцаагүйгээр хоол ч захиалж чаддаггүй байв.
Би Лолад өөрийнхөө данстай холбосон АТМ-ын карт авч өгөөд, яаж ашиглахыг нь зааж өглөө. Нэг удаа тэр чадсан ч хоёр дахь удаа нь бүтэлгүйтэж, түүнээс хойш дахиж нэг ч удаа оролдож үзээгүй юм. Гэхдээ тэр картыг өөрт нь өгсөн бэлэг гэж бодоод хадгалсан байж билээ.
Бас нэг удаа түүнд жолоо барихыг заах гэж оролдсон юм. Тэр гараа савчин татгалзсан ч намайг түүнийг өргөж аваад машин руу аваачин жолоочийн суудал дээр суулгах үед бид хоёул чангаар инээж байж билээ. Түүнд хэрхэн удирдах тухай болон арааны талаар заах гэж 20 минут өнгөрүүлсэн. Нүд нь баяр хөөрөөс айдас болон хувирав. Намайг машиныг асаахад хянах самбарын гэрэл асав уу, үгүй юу, үг хэлж ч амжаагүй байхад минь тэр машинаас гарч гүйн гэр рүүгээ харайлгасан юм. Би дахиад хэдэн удаа оролдож үзсэн л дээ.
Уг нь машин жолоодоод сурчихвал Лолагийн амьдрал өөрчлөгдөх байх гэж бодсон юм. Ийш тийшээ явж болох юм. Хэрэв ээжтэй байх тэсвэрлэхийн аргагүй болвол бүр мөсөн ч явж болно гэж бодсон юм.
Дөрвөн эгнээ зам хоёр эгнээтэй болж, засмал зам хайрган зам боллоо. Машинууд болон хулс ачсан шар үхэрнүүдийн дундуур гурван дугуйт унасан хүмүүс сүлжилдэнэ. Үе, үе ямар нэг нохой эсвэл ямаа гэнэт зам дээр гарч ирэн машинд шүргүүлэнгээ алдана. Дүүдс хурдаа сааруулахгүй. Өнөөдөр зам гарч чадаагүй тэр амьтан маргаашийн биш юмаа гэхэд өнөөдрийн шөл болно – хөдөөний замын дүрэм юм байлаа.
Би газрын зургаа гарган зорьж буй Маянток тосгон хүрэх замаа харав. Цонхны цаана тэртээ алсад бүсэлхийгээрээ тонгойсон хүмүүс тахир хадаасууд мэт харагдана. Олон мянган жилийн өмнөхтэйгээ яг л адилаар будаа хурааж байгаа хүмүүс. Бид хүрэх газраа ойртож байлаа.
Хямд хуванцар хайрцгаа тоншиж үзээд шаазан эсвэл зандан модоор хийсэн жинхэнэ бумба аваагүйдээ би харамсана. Лолагийн ар гэрийнхэн юу гэж бодох билээ? Тэднээс тийм ч олон хүн үлдээгүй л дээ. Тэр хавьд амьд мэнд үлдсэн ганц эгч нь одоо 98 настай Грегориа юм. Түүний ухаан санаа орж, гардаг болсон гэнэ лээ. Лолагийн нэрийг сонсох бүртээ уйлдаг ч төд удалгүй яагаад уйлснаа мартчихсан байдаг гэж хамаатууд нь хэлсэн.
/Зүүн: Лола зохиолчийн хамт 2008 онд. Баруун: Зохиолч Лолагийн эгч Грегориатай/
Би Лолагийн эгчийн хүүхдүүдтэй холбоотой байсан юм. Намайг очиход тэр бүх л бэлтгэлийг хийсэн байлаа. Багахан хэмжээний ёслол, залбирал болон Маянтокийн Мөнхийн амгалан гэх оршуулгын газарт чандрыг нь хийх газар. Лола нас барснаас хойш таван жил өнгөрсөн ч би салах ёсоо хийгээгүй байсан тул юу болохыг гадарлаж байсан юм. Бүхэл өдрийн турш уй гашууд автсан би сэтгэлээ онгойтол уйлах хүслээ хүчээр дарж байв. Дүүдсийн дэргэд уйлмааргүй байсандаа л тэр. Лолад манай гэр бүл яаж ханддаг байснаас илүүтэй, Маянток дахь түүний гэр бүл надад яаж хандахаас эмээх түгшлээс илүүтэй өчигдөрхөн л Лолаг алдсан мэт санагдах тэрхүү хүнд зүйл намайг зовоож байлаа.
Дүүдс Ромулогийн өргөн чөлөөгөөр баруун хойд зүгийг чиглэн давхина. Дараад нь миний ээж болон дэслэгч Томын төрсөн нутаг Камилинг руу зүүн эргэв. Хоёр эгнээ зам нэг эгнээтэй болж, хайрган зам шороон зам боллоо. Зам Камилинг голыг даган үргэлжилж, нэг талд бөөгнөрүүлэн барьсан хулсан байшингууд, нөгөө талд ногоон уулс харагдана.
Ээжийн оршуулгын ёслолд би үг хэлсэн бөгөөд амнаас минь гарсан үг бүр минь жинхэнэ байсан юм. Тэр зоригтой, омголон нэгэн байсан. Азгүйтэх тохиолдол байсан ч амьдралын төлөө бүхий л чадлаараа зүтгэсэн тухай. Аз жаргалтай байхдаа гэрэл цацруулсан эмэгтэй байсан тухай. Хүүхдүүддээ хайртай бөгөөд ’80, ’90-ээд оны үед бидэнд байгаагүй Орегон мужийн Салемд байрлах тэр л гэр орныг бидэнд бий болгосон тухай. Үүнд нь талархсанаа дахин илэрхийлэх боломж олдоосой гэж хүсдэг тухайгаа. Бид бүгд түүнд хайртай байсан тухайгаа.
Гэхдээ Би Лолагийн талаар дурдаагүй. Ээжийнхээ амьдралын сүүлийн жилүүдэд Лолагийн талаар албаар ярьдаггүй байсныхаа адил нэг ч үг хэлээгүй. Ээжийгээ хайрлахын тулд ийм өөрчлөлтийг тархиндаа суулгах шаардлагатай байсан юм. Ингэж байж л бид ээж, хүү хоёр шиг байлаа. Түүний бие ’90-ээд оны дундуур муудаж эхлэсэн. Чихрийн шижин. Хөхний хорт хавдар. Хүндэрсэн хэлбэрийн цус багадалт. Хурдацтай өсч буй цус, чөмөгөн дэх хорт хавдар. Тэр бараг өдрийн дотор л тэнхлүүн нэгнээс сул дорой нэгэн болж хувирах шиг л болсон.
Бид хоёрын дунд болсон том хэрүүлээс хойш би гэртээ очихоос зайлсхийх болж, 23 настайдаа Сиаттл руу нүүсэн юм. Буцаж очих үед харин өөрчлөлт харагддаг болсон байлаа. Ээж ээж хэвээрээ байсан ч арай бага догшин болсон байна. Лолад сайн чанартай хиймэл шүд авч өгсөн байх бөгөөд тустаа өрөөтэй болгосон байна. Ах, дүүс бид Лолагийн TNT статусыг өөрчлөхөөр хөөцөлдөхөд ч ээж туслав. Роналд Реганы 1986 онд гаргасан цагаачлалын талаарх тогтоолд хууль бусаар амьдарч байсан сая сая цагаачдад өршөөл үзүүлсэн юм. Удаан үргэлжилсэн ажил болсон ч Лола 1998 оны 10-р сард албан ёсны иргэн боллоо – ээжийг цус багадалт өвчнөөр оношлогдсоноос хойш дөрвөн сарын дараа юм. Ээж маань дахиад нэг жил амьдарсан.
Ээж, Иван хоёр хааяа Орегон мужийн эрэг дээрх Линкольн хот руу аялахдаа Лолаг авч явдаг байлаа. Лола далайд дуртай нэгэн байв. Далайн нөгөө талд түүний эргэн очихыг мөрөөдсөөр ирсэн арлууд байгаа. Гэвч ээжийг дэргэд нь тайван байхад Лола хамгийн ихээр баярладаг байв. Далайн эрэг дээр өдрийг өнгөрөөх, эсвэл гал тогооны өрөөндөө хөдөө амьдардаг байсан хуучин цагаа дурсан 15 минут ярихад л Лола тарчлан өнгөрүүлсэн амьдралаа мартах шиг болдог байв.
Ээжийг өнгөрөхийн өмнөхөн лам түүнээс хийж байсан ямар нэг зүйлдээ өршөөл хүсмээр байна уу гэж асуусан юм. Тэр гараа өргөөд Лолагийн толгой дээр тавьсан юм. Тэр нэг ч үг хэлээгүй.
Би харин тийм амархан мартаж чадаагүй юм. Гэхдээ би ээжийгээ арай өөрөөр хардаг боллоо. Ээж маань нас барахынхаа өмнө хоёр том чемодан дүүрэн өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрүүдээ надад өгөв. Хажууханд минь түүнийг унтаж байх хооронд би тэр дэвтрүүдийг нь уншиж байхдаа энэ олон жилийн турш түүнээс харахыг хүсээгүй тэр амьдралынх нь багахан хэсгийг олж харж байлаа. Тэр эмэгтэйчүүдийн төдийлөн зүрхэлдэггүй эмнэлгийн сургуульд оржээ. Америкт ирээд эмэгтэй хүний хувьд, цагаач эмчийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх гэж тэмцжээ. Тэрээр Салемд байрлалтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан Фэйрвью сургалтын төвд 20 жил ажиллажээ.
Хачирхалтай нь тэр бүхий л амьдралаа өөрөөсөө дорд хүнд үйлчлэхэд зориулсан байлаа. Тэд түүнийг тахин шүтдэг байв. Хамт ажилладаг хүүхнүүдтэйгээ дотно үерхэж, хамтдаа дүрсгүйтэж, охидын хийдэг янз бүрийн юмыг хийдэг байж – дэлгүүр хэсч, нэг нэгнийхээ гэрт даашинзтай үдэшлэг зохиож, эр эрхтэн шиг хэлбэртэй саван, хагас нүцгэн эрчүүдийн зурагтай хуанлиг бие биенээ шоглох гэж бэлэглэж, инээж хөөрөлддөг байжээ. Үдэшлэгүүдэд авахуулсан зургуудыг нь харах зуур ээжид гэр бүл, Лолагаас гадуур өөр амьдрал, өөр хүн байсан гэдгийг нь санууллаа. Мэдээж шүү дээ.
Ээж хүүхэд бүрийнхээ талаар маш нарийвчлалтай бичдэг байжээ. Бид тухайн өдөр ямар байсан, биднээр бахархсан уу, хайр нь хүрсэн үү, эсвэл уурлаж хилэгнэсэн үү зэргийг уншиж болж байлаа. Мөн өөрийнхөө нөхрүүдийн талаар маш ихийг бичиж, өөрийн амьдралын түүхэн дэх ярвигтай дүрүүд болгон оруулсан байв. Бид бүгдээр ямар нэг үйл явдлын үр дүнд үүссэн хүмүүс байсан бол Лола ганцаараа тохиолдлын хүн байлаа. Лолагийн талаар хааяа нэг дурдах тохиолдолд өөр хэн нэгний түүхийг бичих үед хальт гарах дүр байв. “Өнөө өглөө хайрт хүү Алексыг минь Лола шинэ сургуульд нь хүргэж өглөө. Тэр хурдхан найзуудтай болоосой. Тэгвэл дахиад л нүүлээ гэж гунихгүй байх даа...” Тэгээд миний талаар дахиад хоёр хуудас бичсэн байх ч Лолагийн талаар дахиад нэг ч үг гарч ирэхгүй.
Ээжийг нас барахын өмнөх өдөр Каталолик лам ёслол үйлдэхээр манай гэрт ирсэн байсан юм. Лола ээжийн орны дэргэд суугаад, ээжийн аманд уух зүйл хийхэд бэлэн байдалд соруултай аяга барин сууна. Тэр сүүлийн үед ээжид илүү их анхаарал тавьж, улам ч энэрэнгүй болсон байлаа. Уг нь ээжийн сул дорой байдлыг ашиглаж, өшөөгөө авч болох байсан ч харин ч эсрэгээр нь улам бүр халамжилж байв.
Ээжийг өнгөрөхийн өмнөхөн лам түүнээс хийж байсан ямар нэг зүйлдээ өршөөл хүсмээр байна уу гэж асуусан юм. Зовхи нь хүндэрсэн нүдээрээ өрөөг нэг тойруулж хараад, нэг гараа өргөөд Лола руу харахгүйгээр, толгой дээр нь тавьсан юм. Тэр нэг ч үг хэлээгүй.
Лола надтай хамт амьдрахаар ирэх үедээ 75 настай байлаа. Би хоёр жаахан охинтой, гэр бүлтэй, тохилог байшинд амьдардаг байв. Хоёр дахь давхрын цонхоор Пагет Саунд харагддаг. Бид Лолад өрөө бэлдэж өгөөд, хүссэн бүхнээ хийх эрхийг өгсөн юм: өдөржин унтах, савангийн дуурь үзэх, эсвэл юу ч хийхгүй байх. Амьдралдаа анх удаагаа юу ч хийхгүйгээр чөлөөтэй байж, амрах боломжтой байв. Гэхдээ энэ нь тийм амар зүйл биш гэдгийг би гадарлах хэрэгтэй байж л дээ.
Намайг залхаадаг Лолагийн тэр олон зүйлийг би мартчихаж. Ханиад хүрчихвий гээд надад ноосон цамц өмсүүлэх гэнэ (50 дөхөж байгаа хүнд шүү). Аав, Иван хоёрын талаар байнга үгэлнэ. Аав залхуу, Иван харин шимэгч, хачиг гээд л. Явцын дунд би түүний үгийг анхаарахгүй, чихнийхээ хажуугаар өнгөрүүлж сурсан юм. Гэвч анхаарахгүй байхад хэцүү нэг чанар нь юу ч хаядаггүй зан нь байлаа. Тэр бүү хэл бидний хаясан хогийг ухаж, хэрэгтэй зүйл хаячихсан байх вий гэж шалгана. Цаасан алчуурыг угаагаад, гарт нь уусч алга болох хүртэл нь дахин хэрэглэнэ. (Бусад нь тэрэнд нь ойртох ч үгүй.) Манай гал тогооны өрөө гялгар уут, тарагны сав, даршилсан өргөст хэмхний шилэнд дарагдаж, гэрийн бусад хэсгүүд ч “новш” гэхээс өөрөөр нэрлэж болохооргүй зүйлсийг агуулах хэсэг болон хувирч байлаа.
Бидний хэн нь ч өглөө юм идэхгүй, ихэвчлэн хаалгаар гүйн гарах зуураа гадил, эсвэл үр тарианы шахмал зууш амандаа хийхээс хэтэрдэггүй байсан ч хамаагүй Лола өглөөний цай заавал бэлддэг байлаа. Тэр бидний орыг хурааж, хувцас угаадаг байв. Гэр цэвэрлэчихнэ. Би эхэндээ түүнд эелдгээр “Лола, та ингэх хэрэггүй шүү дээ”, “Лола, бид өөрсдөө хийчихнэ ээ”, “Лола, наадах чинь охидын ёстой хийх ажил шүү дээ” гэж хэлдэг байлаа. Тэр “За” гэдэг ч хийсээр л байна.
Хааяа түүнийг гал тогооны өрөөнд зогсоогоороо хоол идэж байгааг харах, эсвэл намайг өрөөнд ороод ирэнгүүт биеэ бариад, цэвэрлэгээ хийгээд эхлэх нь надад хэцүү байдаг байлаа. Хэдэн сарын дараа нэг өдөр би түүнийг дэргэдээ суулгалаа.
“Би аав биш шүү дээ. Та боол ч биш” гээд түүний хийгээд байдаг боолын ажлуудыг нь жагсаан бичив. Түүний цочирдсон байхыг би хараад гүнзгий амьсгаа аван, хоёр хацраас нь хоёр гараараа барив. Түүний жижигхээн царай нь надаас ямар нэг зүйл хайх мэт өөдөөс харна. Би түүний духан дээр үнсэв.
“Энэ бол таны гэр. Та энд бидэнд үйлчлэх гэж амьдраагүй. Та тайван амарч болно, за юу?” гэхэд минь тэр “За” гэв. Тэгээд цэвэрлэгээгээ үргэлжүүлж эхэллээ.
Тэр өөрөөр яаж байхаа мэддэггүй байлаа. Ингээд би өөрийнхөө зөвлөгөөг өөрөө дагаад тайван байхаар шийдлээ. Хэрэв тэр хоол хиймээр байгаа бол хийг. Түүнд баярлалаа гээд аяга тавгаа угаа. Зүгээр байгаагаар нь л байлга гэж би өөртөө байнга сануулдаг боллоо.
Нэг орой гэртээ ирээд түүнийг хөлөө өргөөд тавьчихсан, зурагтаа асаачихсан, буйдан дээр үг хайх тоглоом тоглоод сууж байхтай таарлаа. Хажууд нь аягатай цай. Тэр над руу хараад, өнөөх цав цагаан хиймэл шүдээ гарган ичсэн байдалтай инээмсэглэв. Ахиц шүү гэж бид дотроо бодож билээ.
Арын хашаанд цэцэрлэг байгуулж эхэллээ – сарнай, алтан зул, бүх төрлийн цахирмаа. Тэгээд бүтэн өдөржингөө тэднийгээ арчилна. Тэр 80 хүрээд үе мөчний үрэвслээс болж таягтай явах боллоо. Түргэн хоолны газрын тогооч шиг байсан тэрээр гал тогооны өрөөнд зөвхөн хиймээр санагдсан үедээ л хоол хийдэг нэг тийм, дээд зэрэглэлийн тогооч болж хувирав. Тогоо дүүрэн хоол хийж, биднийг идэхийг таатай нь аргагүй инээмсэглэн харж суудаг болов.
Хуучин байсан фермүүд байхгүй болсон байна. Гэр нь алга. Эцэг эх, ах дүүсийнх нь ихэнхи нь байхгүй болжээ. Багын найзуудаас нь амьд үлдсэн хэд нь танихгүй хүнээс өөрцгүй болцгоож.
Лолагийн өрөөний хажуугаар явахдаа түүнийг Филиппиний ардын дууг сонсож байгааг нь үе үе сонсдог байв. Нөгөө л нэг хуурцгаа дахин дахин сонсоно. Тэр бүх мөнгөө – эхнэр бид хоёр түүнд долоо хоногт 200 доллар өгдөг байсан юм – нутагтаа байгаа хамаатнууд руугаа илгээж байгааг би мэддэг байлаа. Нэг өдөр түүнийг арын тавцан дээр нутгаас нь ирсэн нэг зургийг хараад сууж байхад нь очсон юм.
“Та гэртээ харьмаар байна уу, Лола?”
Тэр зургаа эргүүлээд, хуруугаараа бичээс дээгүүр нь гүйлгэснээ, дахин эргүүлээд нэг зүйлийг л харах мэт сууж байна.
“Тийм ээ.”
83 насны төрсөн өдрийнх дараа би түүний гэр рүүгээ буцах нислэгийн билетийг авч өгөв. Сарын дараа би түүний араас очиж АНУ руу хамт буцахаар боллоо – хэрэв тэр буцахыг хүсвэл шүү дээ. Уг аяллын хэний ч дурдаагүй далд зорилго нь энэ олон жилийн дараа түүний очихыг ингэтлээ их хүссэн газар нь одоо хэр гэр шиг нь санагдах болов уу гэдгийг мэдэх явдал юм.
Тэр хариултаа олсон байлаа.
Маянтокоор хамт алхаж байхдаа тэр надад “Бүх зүйл өөрчлөгдсөн байсан” гэж хэлсэн юм. Хуучин байсан фермүүд байхгүй болсон байна. Гэр нь алга. Эцэг эх, ах дүүсийнх нь ихэнхи нь байхгүй болжээ. Багын найзуудаас нь амьд үлдсэн хэд нь танихгүй хүнээс өөрцгүй болцгоож. Тэднийг харах сайхан л байлаа, гэвч... Бүх зүйл өөрчлөгдсөн байсан юм. Магадгүй амьдралынхаа сүүлийн мөчүүдийг энд өнгөрүүлэхийг хүсч байгаа хэдийг ч одоогоор тэр цаг нь болоогүй байна гэж хэлж билээ.
“Та цэцэрлэг рүүгээ буцахад бэлэн байгаа бололтой.”
“Тийм ээ. Гэртээ харьцгаая.”
/Зүүн: 83 насныхаа төрсөн өдрийнхөө дараахан Лола Филиппинд урт хугацаагаар ирэв. Баруун: 65 жилийн дараа өөрийн дүү Жулианагийнхаа хамт/
Ах, дүүс биднийг асрахад бүхнээ зориулсан Лола одоо бидний охидыг асрахад бүхнээ зориулж байлаа. Хичээлээсээ ирснийх нь дараа тэдний ярих түүхийг сонсож, идэх юм бэлдэж өгнө. Эхнэр бид хоёроос ялгаатай нь (ялангуяа надаас) Лола сургууль дээр болдог бүх арга хэмжээ, үзүүлбэрүүдийн минут бүрт дуртай байсан юм. Уйдна гэж байхгүй. Хамгийн урд сууж, хөтөлбөрүүдийг нь тэмдэглэнэ.
Лолаг баярлуулах амархан. Түүнтэй хамт гэр бүлээрээ амралтанд явдаг ч гэсэн тэр уулын доохно талд байрлах фермерүүдийн зах руу явахдаа ч ижилхэн баярладаг байлаа. Хээрийн аялалд явж буй нүд нь тормолзох бяцхан хүүхэд болон хувирч, “Тэр хулууг хараач ээ!” гэж уулга алдана. Түүний өглөө сэрээд хийдэг эхний ажил нь байшингийн бүх хөшгийг нээх. Цонх бүрийн урд нь очоод хэсэг зогсож гадагш харна.
Тэр өөрөө уншиж сурав. Үнэхээр гайхалтай байж билээ. Хэдэн жилийн хугацаанд тэрээр үсгүүдийн авиаг дуудаж сурсан байлаа. Үсгэн дундаас үг хайдаг тоглоомыг тоглоно. Түүний өрөөнд харандаагаар дугуйлагдсан мянга мянган үгсээр дүүрсэн үг хайх тоглоомууд өрөөстэй байдагсан. Өдөр бүр мэдээ үзэж, өөрийнхөө мэддэг үгээ сонсдог байв. Тэр үгсээ сонин дээр тэмдэглэж, утгыг нь судалж олно. Дараад нь өдөр бүр сонинг ар өвөргүй уншдаг болов. Аав түүнийг энгийн хүн гэдэг байсан. Харин би түүнийг 8 настайгаасаа будааны талбай дээр ажиллахын оронд уншиж, бичиж сурсан бол ямар байх байсан болоо гэж боддог юм.
/Лола 82 настайдаа/
Манай гэрт амьдарсан 12 жилийнхээ хугацанд би түүний талаар асуулт асууж, амьдралынх нь түүхийг хэсэг хэсгээр нийлүүлж ойлгох гэж хичээдэг байв. Үүнд тэр байнга л гайхна. Асуулт болгоны хариулт “Яах гэсэн юм?” гэж эхэлнэ. Яагаад түүний бага насны талаар асууж байгаа юм? Дэслэгч Томтой анх яаж уулзсан талаар асууж яах гэж байгаа юм бэ?
Нэг удаа би Лолагийн хайр дурлалын талаар мэдэх санаатай Линг дүүтэйгээ хуйвалдах гэв. Магадгүй түүнтэй ярихад хялбар байж болох юм гэж бодсон хэрэг. Линг тургив. Энэ нь надад туслахгүй гэж хэлж байгаа нь юм. Нэг удаа Лола бид хоёр авсан хүнсээ далд хийж байх зуураа “Лола, та хэн нэгэнтэй хайр дурлалын харьцаатай байсан уу?” гэж асуулаа. Тэр инээмсэглээд, хайр гэдэг зүйлтэй хамгийн их ойртсон ганц явдлаа ярьж өгсөн юм. Түүнийг 15 настай байхад нь Педро гэгч царайлаг хүү хажуугийн фермд байдаг байжээ. Хэдэн сарын турш тэр хоёр мөр зэрэгцэн будаа хураасан байна. Нэг удаа тэр өөрийнхөө боло-г (будаа хураахад ашигладаг хутга) унагачихаж л дээ. Педро маш хурдан хөдлөөд, түүнийг нь авч буцааж өгсөн байна. “Тэр надад таалагддаг байсан юм.”
Чимээгүй болов.
“Тэгээд?”
“Тэгээд тэр нүүчихсэн”.
“Тэгээд?”
“Тэгээд л тэр.”
“Лола, ингэхэд та секс хийж үзсэн үү?” Би өөрийн мэдэлгүй асуучихав.
“Үгүй ээ”.
Тэр хувийн асуултад хариулж сураагүй байлаа. “Катулонг ланг ако” гэж хариулна. Би ердөө л зарц шүү дээ. Асуултад нэг, хоёр үгээр л хариулна. Хамгийн энгийн түүх сонсох гэж л хэдэн өдөр, хэдэн долоо хоног үргэлжлэх 20 гаруй асуулт хариултын тоглоом болдог байв.
Ямартай ч миний олж мэдсэн зарим зүйлс гэвэл: Тэр олон жилийн турш өөрт нь хэрцгий хандаж байсан ээжид маань хичнээн уур нь хүрдэг байсан ч түүнийг үгүйлдэг байв. Лола залуу байхдаа маш их ганцаардавч уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй байжээ. Гэхдээ түүний эр хүнтэй байхыг мөрөөддөг байсан үеийг нь би мэддэг байсан юм. Том дэр тэврээд унтаж байхыг нь харж байлаа. Харин одоо ээжийн нөхрүүдтэй хамт амьдарсан тэр олон жилийн дараа ганц бие байх тийм ч муугүй зүйл байсан байж болох юм гэж хэлж билээ. Хоёр нөхрийг лав Лола огтхон ч үгүйлдэггүй байлаа. Магадгүй тэр Маянтокд үлдээд, гэр бүлтэй болж, эгч дүүстэйгээ хамт амьдарсан бол бол илүү дээр байх байж ч болох юм. Эсвэл бүр дор ч байх байсан юм бил үү? Түүний хоёр охин дүү Франциска, Зеприана нар өвчнөөр өөд болсон. Ах Клаудио нь бусдад хөнөөгдсөн.
Ер нь энийг одоо асуух ямар хэрэг байна аа гэж тэр надаас асууна. Бахала на гэх үзлийг тэр даган мөрддөг байлаа. Болох юм болдгоороо л болно. Түүнд тохиолдсон юм нь харин өөр гэр бүл байсан юм. Энэ гэр бүлдээ тэр найман хүүхэдтэй байлаа: Ээж, ах дүү бид тав, одоо миний хоёр охин. Бид найм амьдралыг нь утга учиртай болгосон гэж тэр ярьдаг юм.
Бидний хэн маань ч түүнийг ингээд гэнэтхэн нас барчихна гэж бодоогүй байж билээ.
Хүүхдээс томгүй энэ бор эмэгтэйг тойроод зогссон эмч нарыг хараад түүний ямар амьдрал туулж өнгөрүүлснийг нь гадарлах ч үгүй дээ гэж бодож байсныгаа би санаж байна.
Түүний зүрхний шигдээс гал тогооны өрөөнд оройн хоол бэлдэж байхад нь эхэлжээ. Би тэр үед нь гэрээ янзалж байв. Намайг очиход түүний шигдээс яг тэг дундаа орж байсан юм. Юу болж байгааг ойлгох сөхөөгүй байхад минь Лола хоёр цагийн дараа эмнэлэгт таалал төгссөн юм – оройны 10 цаг 56 минутанд. Бүх хүүхдүүд, ач, зээ нар түүнийг 11-р сарын 7-ны өдөр буюу ээжтэй нэг өдөр өнгөрсөнд гайхан ярилцана. Ээжээс яг 12 жилийн дараа.
Лола 86 насыг зоогложээ. Одоо хүртэл түүнийг эмнэлгийн түрдэг орон дээр байгаа нь надад харагддаг юм. Хүүхдээс томгүй энэ бор эмэгтэйг тойроод зогссон эмч нарыг хараад түүний ямар амьдрал туулж өнгөрүүлснийг нь гадарлах ч үгүй дээ гэж бодож байсныгаа би санаж байна. Ихэнхи хүмүүс өөрийнхөө төлөө амьдардаг бол Лола өөрийг нь хүрээлсэн хүмүүсийн төлөө бүхнээ зориулж, тэр нь ч эргээд бид бүгдийн хувиршгүй хайрыг татсан юм. Тэрээр гэр бүлийн минь нандин гишүүн болсон билээ.
Дээврийн хөндийд хураасан түүний хайрцгуудыг үзэхэд хэдэн сарын юм болж билээ. Хэзээ нэгэн цагт уншиж сурахаараа хийнэ хэмээн аль 1970-аад онд хадгалсан хоолны жорууд бүхий сэтгүүлийн хуудсууд. Ээжийн минь зурагтай зургийн цомог. Бидний хэрэггүй хэмээн хаясан байсан сургуульд байхдаа хожсон шагналууд. Нэг удаа би өөрийнхөө бичиж, нийтэлж байснаа ч мартсан нийтлэлүүдийн минь шаралж гандсан хайчилбаруудыг нямбайлан хадгалсан байсныг хайрцагны ёроолоос олоод уйлах дөхөж билээ. Тэр үед Лола уншиж чаддаггүй байсан. Гэсэн хэдий ч хадгалсан байж.
/Лолагийн бага насаа өнгөрүүлсэн газар/
Дүүдсийн машин хулс, банзаар хийсэн байшингууд дунд байрлах ганц бетонон байшингийн урд ирээд зогсов. Байшингуудын эргэн тойронд зах хязгааргүй мэт харагдах будааны талбайнууд ногоорно. Намайг машинаас бууж ч амжаагүй байхад хүмүүс гэрээсээ гарч ирцгээж байлаа.
Дүүдс тэр дороо жаахан дуг хийх гэж сандлынхаа түшлэгийг налуулав. Би даавуун цүнхээ мөрөндөө үүрээд, гүнзгий амьсгаа аваад хаалгаа онгойлгов.
“Ийшээ” хэмээх нэгэн зөөлөн хоолой сонсогдож, би ч өнөөх бетонон байшин руу зүглэв. Намайг дагаад хөгшин залуу 20 орчим хүн явна. Тэдний ихэнхи нь хөгшин аж.
Дотор орсоны дараа бүгд хана дагуулан өрсөн вандан сандлууд дээр сууж, өрөөний голд би ганцаар үлдэв. Би гэрийн эзнийг хүлээн зогссоор байлаа. Өрөө нь жижигхэн бөгөөд харанхуй юм. Хүмүүс надруу ямар нэг зүйл хүлээх мэт харсаар.
“Лола хаана байна?” гэж хажуугийн өрөөнөөс нэг хүн хэлэв. Үүний дараа гэрийн даашинз өмссөн дунд эргэм насны эмэгтэй инээмсэглэсээр гарч ирэв. Лолагийн эгчийн охин Эбиа. Энэ түүний гэр аж. Тэр намайг тэврээд, дахин “Лола хаана байна?” гэж асуув.
/Лолагийн шарил
Би мөрнөөсөө даавуун цүнхээ аван түүнд өгөв. Тэр инээмсэглэсэн хэвээр над руу харж, цүнхийг минь болгоомжтой аваад модон вандан дээр суулаа. Тэгээд цүнхнээс хуванцар хайрцгийг гаргаж ирээд, ийш тийш хараад “Лола хаана байна?” гэж дахин асуув. Эндхийн хүмүүс талийгаачдаа чандарлах нь ховор юм. Тэр яг юу хүлээж байснаа мэдэхгүй байх шиг байлаа. Тэгээд өвөр дээрээ тавьсан хуванцар хайрцаг дээрээ духаа тавив. Би эхлээд түүнийг инээж байна гэж бодсон (баярласандаа) боловч төд удалгүй уйлж байгааг нь мэдсэн юм. Мөр нь хөдөлж, чангаар уйлж эхлэв. Тээр нэг өдөр Лолагийн уйлж байсан шиг харамссан, яг л амьтаных шиг цурхираан.
Эндхийн хүмүүс Лолад ингэж санаа тавина гэж төсөөлөөгүй тул би чандрыг нь авчралгүй хэдэн жил болсон юм. Тэднийг ингэтлээ гашуудна гэж бодоогүй. Эбиаг тайтгаруулах гэтэл гал тогооны өрөөнөөс нэгэн эмэгтэй гарч ирэн, Эбиаг тэврээд мөн л уйлж эхлэв. Нэг мэдэхэд өрөө тэр аяараа уйлж байлаа. Сохор хөгшин, шүдгүй хэдэн хөгшчүүд бүгд чангаар уйлна. Арваад минут үргэлжиллээ. Энэ бүхэнд гайхсан би хацраа даган урсах нулимсаа ч анзаарсангүй. Уйлаан намжиж, дахин чимээгүй болцгоолоо.
Эбиа тайвширч, бүгдэд маань хоолны цаг болжээ гэв. Бүгд гал тогооны өрөөнд орцгоож, бүлцийсэн нүдтэй ч гэсэн сэтгэл нь хөнгөрцгөөсөн хүмүүс янз бүрийн түүх хуучилж эхэллээ. Би вандан сандал дээрх хоосон даавуун цүнхээ харангаа Лолаг төрсөн нутагт нь авчирсан минь зөв байжээ гэж бодон суулаа.
Орчуулсан Э.Очирт
Эх сурвалж: https://www.theatlantic.com/amp/article/524490/ | https://ikon.mn/n/10s1 |
10s2 | ВИДЕО: Хойд Солонгос агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем туршжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/29/2017 12:16:00 |
Хойд Солонгосын дэглэм агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем туршсанаа өчигдөр буюу Ням гарагт зарлсан юм.
Удирдагч Ким Жон Ун туршилтыг ажигласан ба үр дүнд нь сэтгэл хангалуун байгааг төрийн төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Тэрээр “Агаарыг эзэгнэх гэсэн дайснуудын санаархалд бүрэн цохилт өгсөн”-ийг дурдаад шинэ зэвсгийг олноор үйлдвэрлэж, орон даяар суурилуулах даалгавар өгсөн байна.
Өнгөрсөн Баасан гарагт АНУ анх удаагаа тив хоорондын баллистик пуужинг амдаж устгах туршилтыг одоогийн ашиглаж байгаа хамгаалалтын системээр турших болсноо зарласан юм. Пентагон бусад төрлийн пуужингуудыг устгаж туршсан хэдий ч Хойд Солонгосын хөгжүүлж байгаа шиг пуужинг шалгаж үзээгүй байгаа байжээ. Уг туршилт маргааш буюу Мягмар гарагт Калифорни дахь агаарын баазад болно.
Тиймээс Пёньяны энэ туршилт нь АНУ-ын туршилтын хариуд авч байгаа арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна.
Хойд Солонгосын төв телевиз туршилтын дүрс бичлэгийг олон нийтэд саяхан цацжээ.
Эх сурвалж: Reuters, Russia Today | https://ikon.mn/n/10s2 |
10s3 | ВИДЕО: Согтуу иргэн амиа хорлох гэж байсныг аварлаа | Б.Ану | 05/29/2017 12:22:00 | Өнөөдөр өглөөний 07:21 цагт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8-р байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцной байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход 24 настай согтуу иргэн амиа хорлох гэж байжээ. Аврагчид шуурхай ажиллаж 9 давхрын айлын цонхоор дээш гарч иргэний амь насыг нь авран хамгаалж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Видео:
| https://ikon.mn/n/10s3 |
10s4 | Ц.Золжаргал: "Well mart” худалдааны төвийн түрээслэгчдийн хохирлыг хурдан барагдуулж өгөөч | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/29/2017 12:42:00 |
2017 оны хоёрдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Wellmart” худалдааны төвд шөнө гал гарч, түрээслэгчдийн бараа шатсан билээ. Дөрвөн сарын өмнө болсон энэ хэргээс түрээслэгчид одоо болтол хохирлоо барагдуулж чадаагүй байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг асуудлаар өмгөөлөгч Г.Батбаяр “Энэ хэргийг мөрдөн шалгаснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хохирогчдын төлбөр барагдсангүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд ахиц, дэвшил гарсангүй.
Гал гарсны дараа тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд заагдсан үйл ажиллагааг явуулаагүй. Учир нь эд хөрөнгийг битүүмжилснээрээ хохирлыг хурдан барагдуулах боломж байсаар байтал өнөөдрийг хүртэл энэ боломжоор хангаагүй. Нэг ч төгрөгний барааг битүүмжлээгүй байгаа нь хохирлыг цаашид улам нэмэх нөхцөл байдал үүсгээд байна.
Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 138.2 буюу Хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хоёр давхрын цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хохирогчдын нийт хохирол 800 гаруй сая төгрөг болсон.
Энэ хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгагдаад явж байна” гэв.
"Би 60 гаруй сая төгрөгийн хохиролтой"
Энэ талаар түрээслэгч Ц.Золжаргал “2016 онд хийсэн гэрээгээр өглөөний 08:00-20:00 цаг хүртэл эд бараагаа алдвал түрээслэгчид, оройны 21:00 цагаас өглөөний 10:00 цагийн хооронд эд бараагаа алдвал түрээслүүлэгч компани бүрэн хариуцна гэсэн заалттай юм билээ.
Гэсэн хэдий ч одоо хохирлыг минь барагдуулж өгөхгүй байна. Би 60 гаруй сая төгрөгийн хохиролтой. Хамгийн бага нь 20 саяас 100 гаруй сая төгрөгийн хохиролтой, нийт 36 хүн байна. Бид нэг ч төгрөг авч чадаагүй байна. Өгөхгүй ч үгүй, уулзах ч үгүй байна. Энэ хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Гэтэл хохирлыг маань өгөхгүй, үгүйсгэсэн байдалтай харьцаад байна.
Бид банкны зээлтэй, өнөө маргаашийн хоолгүй шахуу болчихоод байгаа. “Well mart” худалдааны төвийн хохирогчдын хохирлыг хурдан барагдуулж өгөөч” гэв.
"Лангуу тохижуулахад л орох мөнгийг өгнө гэж надад хэлсэн"
Түрээслэгч Т.Нэргүй “Өмнө нь 2013 онд ус алдаад их хэмжээний хохирол бидэнд учирсан. Бараа таваар норсон болохоор бид хохирлоо нэхэмжлээгүй, чимээгүй өнгөрсөн. Гал гарсан нь хоёр дахь тохиолдол. Бид дахин дахин хохирч байна.
Надад 50 мянган төгрөгийн 70 ширхэг гуталны 3.5 сая төгрөг өгье гэсэн. Манайх хоёр нэр төрлийн бараа зардаг. Би тэр мөнгөөр яаж тэр том талбайгаа дүүргэх вэ. Лангуу тохижуулахад л орох мөнгийг өгнө гэж надад хэлсэн. Энэ байж боломгүй. Биднийг үнэхээр дорд үзэж, доромжилж байна” гэв. | https://ikon.mn/n/10s4 |
10s5 | "Шүүхийн үйлчилгээний төв" үүдээ нээлээ | А.Үлэмж, iKon.mn | 05/29/2017 12:48:00 |
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил болгосонтой холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх "Шүүхийн үйлчилгээний төв”-ийг нээлээ. Шүүхийн үйлчилгээний энэхүү шинэ стандарт нь нийслэлийн бусад дүүргийн шүүхүүд болон хөдөө орон нутгийн шүүхүүдэд ч хэрэгжих эхлэл болсноороо онцлог аж.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүү "Энэхүү төв нь иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, хэрэг маргааны талаарх мэдээллийг шуурхай хүртээмжтэй хэлбэрээр авах орчин тохь тух бололцоогоор хангаж өгөх бүхий л үйлчилгээг нэг дор багтаасан үйлчилгээний танхим юм.
Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэ төв нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, олон нийтийг хяналтыг тогтоох, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах ач холбогдолтой.
Шүүхийн байрны орчин нөхцөл зай талбай хомс, гэрэлтүүлэг агааржуулалт чийгшилт муу зэрэг нөхцөл байдлын улмаас иргэдийн хувьд өргөдөл гомдлоо бичих, хэрэгцээт мэдээллээ авах боломжоор хангагдаагүй үйлчилгээний чирэгдэл ард хоцорч байна" гэв.
Улсын хэмжээнд шийдсэн иргэний хэргийн 26 хувийг тус шүүхүүд шийдвэрлэж байна
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх долоо хоногт 240-250 шүүх хурлаар 600-800 иргэд, олон нийтэд үйлчилдэг улсын хэмжээнд ачаалал өндөртэй шүүхүүдийн нэг билээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 38 шүүгч ажиллаж, нийт 103 тамгын газрын ажилтантай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа юм.
Тус гурван дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 5,178 хэргийг хянан шийдвэрлэсэн нь улсын хэмжээнд нийт шийдсэн иргэний хэргийн 26 хувийг эзэлж байгаа нь тус шүүхийн ачааллыг илтгэх аж. | https://ikon.mn/n/10s5 |
10s6 | "Сургуулийн захирлуудыг халсан НЗД-ын бүх захирамж үг үсгийн хувьд ижилхэн" | ikon.mn | 05/29/2017 13:59:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 9, 18, 67,107 дугаар сургуулийн захирлууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эхний ээлжинд халах ёстой хүмүүсийн жагсаалтаа л баримталж халсан
СХД-ийн 9-р сургуулийн захирал асан А.Батжаргал "2016-2017 оны хичээлийн жил эхэлснээс хойш СХД-ийн 9-р сургууль дээр нийт найман удаагийн шалгалт явагдсан.
Энэ найман удаагийн шалгалтаар ямар нэгэн ажлаас халах баримт олж чадахгүй болохоор бага ангийн 14 кабинетэд эцэг эхийн хандив туслалцаатайгаар 2015-2016 оны хичээлийн жилд 14 телевизэр авч тавьсан гэдгээр шалтаглаж ажлаас халсан.
Ажлаас халагдсан захирлуудын Нийслэлийн Засаг даргын захирамжийг хооронд нь тулгаж үзэхэд СХД-ийн 9-р сургуулийн А.Батжаргал гэдэг энэ ганц өгүүлбэрийг л сольсон байдаг.
Захирлуудыг халсан бүх захирамжууд үг үсгийн хувьд ижилхэн. ХУД-ийн 18- р сургуулийн захирал А.Чинбат, 107- р сургуулийн захирал Ш.Цэрэннадмид, 67-р сургуулийн захирал н.Алтансүх гэсэн нэр нь л өөр.
Эндээс харахад бүх захирлуудыг дүүрэг дээр гаргасан эхний ээлжинд халах ёстой хүмүүсийн жагсаалтаа л баримталж халсан байгаа юм" гэв.
107-р сургуулийнхан шивнэж ярьдаг болсон
Гэрэл зургийг mpa.mn
107-р сургуулийн захирал асан Ш.Цэрэннадмид "Одоогийн эрх баригчдад хүний ажил мэргэжил, нас хүйс, мэдлэг чадвар ямар ч хамаагүй.
Харин албан тушаалд хүрэхэд нь хойно урд нь орж цүнхийг нь барьж гүйсэн нөхдүүд хэн ч байсан хамаагүй ажил албанд очдог болсноор боловсролын байгууллага улс төрөөс хараат болж байгаа нь харамсалтай байна.
Би 2017 оны гуравдугаар сарын 10-нд 107-р сургуулийн захирлын ажлаасаа халагдсан.
Ажлаас халсан шалтгаан нь 2017 онд манай сургууль 10 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэхдээ ойг угтаж хийсэн бүтээн байгуулалтын ажилд зориулж хууль бус мөнгө хураасан гэж байгаа юм.
Бид сургуулийнхаа ойг угтаж 21 сая төгрөг цуглуулж бүтээн байгуулалтын ажил хийсэн. Ингэхдээ тус сургуулийн эцэг эх, багш ажилчид, эцэг эх, төгсөгчдийн нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр хандивласан мөнгийг ашигласан.
Нэг сурагчийн эцэг эхээс 10,000 төгрөг хандивласны 3,000 төгрөгийг нь ангиудын урсгал засварт зарцуулж, үлдсэн 7,000 төгрөгийг нь бүтээн байгуулалтад зарцуулсан.
Энэ нь ямар бага мөнгөөр ямар их зүйл хийж болох боломж байгааг харуулсан.
10,000 төгрөг гэдэг бол жил бүр хийдэг анги засварын мөнгө гэж хураадаг л бага хэмжээний мөнгө гэдгийг хэн бүхэнд ойлгогдож байгаа байх.
Хомроглон халалт цаашид ч үргэлжлэх шинжтэй байна.
Одоогийн байдлаар миний ажиллаж байсан 107-р сургуулийн ня-бо, нэг багш ажлаасаа халагдаад байгаа.
Одоо 107-р сургуулийнхан шивнэж ярьдаг болсон.
Цаашид боловсролын салбарыг улс төржүүлэхгүй байх үүднээс энэ хурлыг хийж байна" гэлээ. | https://ikon.mn/n/10s6 |
10s7 | ФОТО: Энхийг сахиулагчидтай Төв талбайгаас утсаар ярих боломж бүрдүүлжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/29/2017 13:44:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Батлан хамгаалах салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.
БХЯ, ЗХЖШ-ын бүтцийн нэгж, харьяа байгууллагууд бүтэц зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийхийн сацуу тэдний сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох үйлчилгээг үзүүлж байна.
Мөн өдөр БХЯ болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар үйлчлэх, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх, Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх асуудлаар нийтэд танилцуулан мэдээлэх, санал, хүсэлт хүлээн авах, хариулт өгөх, саналын хайрцаг ажиллуулах зэрэг арга хэмжээ өрнөж байна.
Түүнчлэн Энхийг сахиулах болон Олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдын оролцсон байдлын тухай төрөлжүүлсэн зурагт самбар, видео бичлэг, хүндэт харуулын цэргүүдийн жагсаалын үзүүлбэр, гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын ар гэрийг хүлээн авч санал, сэтгэгдлийг нь сонсож, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад мэндчилгээ хүргэх боломж бүрдүүлжээ.
“Нээлттэй хаалганы өдөр”-т хүрэлцэн ирсэн иргэд Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Тухайлбал, хөдөлгөөнт хээрийн лабораториор рентген зураг авах, эхо, зүрхний бичлэг хийх, нүд, чих хамар хоолойн эмч үзлэг хийн зөвлөгөө өгч, сахарын хэмжээг тогтоох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн элсэлтийн журам, сургалтын тогтолцоо, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй тэнхимүүдийн сурталчилгаа, БХЯ-ны харьяа “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа явуулахын сацуу Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж байгаа Зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчил, хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийж байна.
Энэхүү өдөр нь “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог аж.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10s7 |
10s8 | Хүүхдийн баяраар Төв талбайд сүү тараана | www.ulaanbaatar.mn | 05/29/2017 14:24:00 |
Дэлхий дахинаа сүүний өдрийг 17 дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 1-нд буюу олон улсын эх үрсийн баярын өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Харин манай улсад Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтарч уг өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдээллийг өнөөдөр холбогдох байгууллагаас мэдээллээ.
Дэлхийн сүүний өдрийг манай улс “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриан дор хүүхэд-сүү- эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг.
Монголын сүүний өдөр арга хэмжээг ирэх сарын 1-10-ны хооронд зохион байгуулах аж.
Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хүүхдийн баярын үйл ажиллагаатай хамтатган сүүний өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээг нээх бөгөөд “Маамуу” сүүг 10,000 хүүхдэд бэлэглэх аж.
Түүнчлэн ирэх сарын 9, 10-нд сүүний фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажлыг ХХААХҮ-ийн яамны нээлттэй өдрийн хүрээнд зохион байгуулна.
Сүүний өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн шинэ сэргэг бүтээгдэхүүнийг хүүхэд, багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршиж буй юм.
“Сүүтэй өдрүүд”-ийг тэмдэглэх ажлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Глобал коммунитиес олон улсын байгууллага, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын охид эмэгтэйчүүдийн скаутын холбоо хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10s8 |
10s9 | Этгээд Трамп “Их Долоо”-гийн удирдагч нартай хамт алхахыг хүссэнгүй | Р.Төмөр, ikon.mn | 05/29/2017 14:25:00 |
Өнгөрсөн Баасан гарагт Италийн Сицили арлын Таормина хотод дэлхийн Их Долоон гүрний удирдагч нар уулзсан билээ. Уулзалтын төгсгөлд удирдагчид өөр өөрийн орны далбааны өмнө эгнэн зогсож, дурсгалын гэрэл зураг татуулсан юм. Гэтэл үүний өмнө нэгэн сонирхолтой явдал болжээ.
Уулзалт болсон Грек ампитеатраас удирдагчид гарч зураг авхуулах талбай хүртэл 640 орчим метр газарт Таормина хотын гудамжаар алхсан байна. Гэтэл Трамп ганцаараа алхахаас татгалзаж, жуулчдад үйлчилж байсан цахилгаан тэрэгт суун араас нь явжээ. Трампад зориулан нэг тэргийг суллаж, бие хамгаалагчдынх нь хамт суулгасан байна. Зураг авхуулах арга хэмжээнд Трамп хожимдож очсон гэнэ.
Уулзалтын турш бусад зургаан гүрний удирдагч нартай олон асуудлаар санал зөрөлдөж байсан Дональд Трамп ийнхүү биеэ авч явах хэлбэрээрээ ч сондгойрч чаджээ.
Kinda funny: In the video, you can hear Trump telling Gary Cohn to hop in pic.twitter.com/pFjAjwvWxk
— Steve Kopack (@SteveKopack) May 27, 2017
Эх сурвалж: Independent | https://ikon.mn/n/10s9 |
10sa | Худалдаа, хөгжлийн банкны хамт олон мод услах аянд 3 дахь жилдээ нэгдлээ | СУРТАЛЧИЛГАА | 05/29/2017 14:42:00 | “Миний Клуб” онлайн бүлгэм нь залуучуудад экологийн боловсрол олгох, эх орныхоо байгаль орчноо хайрлан хамгаалж, мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгож, өөрсдөө мод тарьж, услах ажилд гар бие оролцоход уриалан залуусын хамтын ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд ажилладаг сайн дурын байгууллага юм.
Энэ клуб 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар хотын Сонгинохайрхан болон Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Булган аймгийн Баяннуур сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Дорноговь аймгийн Хамарын хийд зэрэг олон газар мод тарих, арчлах, услах ажилд байгальд хайртай олон мянган залуусыг оролцуулж чадсан.
Залуусын оролцоо жилээс жилд өссөөр 2009 онд 773 хүн оролцож байсан бол 2016 онд 2’232 хүн гар бие оролцож эх дэлхий, хойч үедээ хэмжээлшгүй их буян үйлддэг болжээ.
Байгаль дэлхий, иргэдийн эрүүл мэндэд тустай дээрх клубийн үйл ажиллагааг дэмжин байгальд хайртай Худалдаа, хөгжлийн банкны хамт олон 3 дахь жилдээ мөнгөн хандив цуглуулж, мод услах ажилд оролцож байна.
Банкны хамт олон өмнөх жилүүдэд Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ суманд мод усалж байсан бол энэ оны 5-р сарын 27-нд Төв аймгийн Аргалантын сумын модны талбайд 8’000 гаруй мод усалж, нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт хөдөлмөрлөж өнгөрөөлөө. “Миний Клуб”-ийн зохион байгуулагчийн зүгээс “ХХБ-ны ажилтнууд манай оюутнууд шиг л ёстой мундаг ажиллаа” хэмээн үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Манай улсын хэмжээнд цөлжилт нь орон нутагт их байгаа бөгөөд Улаанбаатар хот руу нүүж байгаа учраас цөлжилтийг хот руу оруулахгүйн тулд орон нутагт мод тарьж, услах үйл ажиллагааг явуулдагийг мэргэжлийн хүмүүс тайлбарлан хэлж байгаа юм. Модыг зөвхөн тариад зогсохгүй, мэргэжлийн хүний нягт зааварчилгаан дор байнга усалж ургуулах нь чухал бөгөөд их хүч хөдөлмөр шаарддаг ажил учраас сайн дурын оролцоо их хэрэгтэй байдаг.
Бизнесийн олон байгууллагууд эх дэлхийгээ хайрлан хамгаалах энэхүү үйлсийг дэмжиж ажиллана гэдэгт илтгэлтэй байна. Бид хамтын хүчээр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж чадна.
| https://ikon.mn/n/10sa |
10sb | Ү.Хүрэлбаатар: МҮБХ албан ёсны тэргүүнээ сонгосон | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/29/2017 15:08:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус “Их Эе” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар төлөөллүүд нь өнөөдөр мэдээлэл хийлээ.
Их Эеийг хуралдуудах эрх нь МҮБХ-нд байгаа
Ээлжит бус Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатар "Ээлжит бус Их Эеийн хурал шүүхийн шийдвэрийн дагуу болсон.
Хурлаар Холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөнөөс Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар нэрээ татаж Л.Чинбат МҮБХ-ны тэргүүнээр 100 хувийн саналаар сонгогдсон.
Их Эеийн зарлан хуралдуулах дүрэмд 200 хүртэлх төлөөлөгч гэж заасан байдаг.
Өчигдрийн ээлжит бус Их Эе-д нийт 170 төлөөлөл оролцсон. Хурлаар МҮБХ-ны тэргүүнийг сонгож батламжлах, цэцдийн зөвлөлийн дарга болон гишүүдийг томилсон.
Хууль ёсны хурал болсон талаар баримт байна.
Улсын Дээд Шүүхийн 2003 оны долдугаар сарын 01-ний өдрийн 403 тоот тогтоолоор МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар ээлжит бус Их Эеийг зарлан хуралдуулах тухай шийдвэр гарсан.
Гэвч энэ хурлыг хуралдуулаагүй. Их Эеийг хуралдуудах эрх нь МҮБХ-нд байгаа.
2014 онд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан хуралдуулж, ээлжит бус Их Эеийг зарлах шийдвэр гарч, цэцдийн зөвлөл хуралдсан.
Энэ хурлаар Их Эеийг зарлах ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийн гол зорилго шүүхийн шийдвэрийн дагуу Их Эеийг хуралдуулах байсан. МҮБХ албан ёсны тэргүүнээ сонгосон" гэлээ.
Хуучин удирдлагууд ухамсараараа үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байна
Гэрэл зургийг mpa.mn
Хэнтий аймгийн бөхийн холбооны дарга Н.Хүдэрбаатар "МҮБХ-ны ээлжит бус Их Эе хууль дүрмийн дагуу хуралдсан гэдгийг албан ёсоор хэлье.
Хуучин МҮБХ-нд дэд тэргүүн гэсэн албан тушаал басныг болиулж, дотоод ажлаа хариуцсан гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалыг оруулж ирсэн.
Гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд сонгон шалгаруулалтаар зарлана.
Өчигдрийн хурлын тайланг албан ёсоор хуучин удирдлагуудад хүргүүлнэ.
Энэ бичгийг хүлээж аваад хуучин удирдлагууд маань ухамсараараа үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байна" гэв. | https://ikon.mn/n/10sb |
10sd | Исламын улс бүлэглэл Филиппиний өмнөд хэсэгт улсаа байгуулахаар тэмцэж байна | Р.Төмөр, ikon.mn | 05/29/2017 15:03:00 |
Өмнөд Филиппиний Минданао арлын Марави хотыг исламистууд эзэлж авсан нь Исламын улс бүлэглэлийн шинэ фронт зүүн өмнөд Азид нээгдэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.
Муслим иргэд голлон суудаг Ланао Дел Сур мужийн төв Марави хотоос ирсэн Ням гарагийн мэдээнд засгийн газар ба исламистуудын хооронд болсон гудамжны байлдааны үеэр 19 иргэн алагдсаны дотор 3 эмэгтэй, нэг хүүхэд байгаа гэнэ. Мөн саяхан тус хотын ойролцоогоос найман ажилчны цогцос олдсон юм. Тэдний толгойд буудаж хөнөөсөн байсан ба нэгнийх нь биед “урвагч” гэсэн шошго зүүсэн байжээ. Цагдаагийнхны үзэж байгаагаар тэднийг Коран судрын хэсгээс цээжээр ярьж чадаагүйн төлөө алсан гэнэ.
Долоо хоног орчим үргэлжилж байгаа хотын төлөөх тулаанд одоогоор 85 хүн алагдсан гэж байгаа ч бодит тоо үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай.
Марави хотын 200,000 иргэний нэлээд хэсэг нь хотоос дүрвэжээ. Филиппиний засгийн газар хуурай замын цэрэг, нисдэг тэрэг, пуужин хүртэл ашиглаж, ширүүн тулаан үргэлжилж байгаа юм. Тус бүс нутагт оршдог исламын Мауте, Абу Саяаф, Бангсаморын Исламын Эрх Чөлөөний Дайчид, Ансар Халифа зэрэг зэвсэгт бүлэглэлүүд Исламын улсын далбаан дор нэгдээд байна.
Эдгээр бүлэглэлүүд католик шашинтай Манилагийн эрх баригчдаас өргөн хэмжээний өөртөө засах эрх шаардаж тэмцэл явуулдаг байсан юм. Гэвч сүүлдээ тэд Исламын улс бүлэглэлийн арга барилаар тэмцэх болжээ. Тэднийг Сири, Ирак дахь зэвсэгт бүлэглэлийн салбар болсныг баталж, Марави хотыг эзэлсэн явдлыг Исламын улс бүлэглэл өөртөө хүлээсэн байна.
Минданао аралд тэд фронт нээж чадвал зүүн өмнөд Азийн Малайз, Индонези, Сингапур улсуудаас исламын хэт үзэлт этгээдүүд энд цугларах магадлалтай байгаа юм. Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ бослогын цаана гадаадын жихадистууд байгаа гэж дүгнээд, Минданао аралд цэргийн дэглэм тогтоосон байна.
Дутертэ “Исламын улс бүлэглэл аль хэдийнээ энд ирээд байна” гээд тэднийг Минданао арлыг бүхэлд нь тусгаарлаж, исламын халифат болгох зорилготой гэжээ.
2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Дутертэгийн харгис арга барил Минданаогийн хямралыг өдөөсөн байх гэж нэг талаас дүгнэж байна. Филиппин улсын геополитикийн давуу талд татагдсан гүрнүүд Дутертэд тал засацгааж байгаа. Дональд Трамп түүнийг Цагаан ордонд урьсан бол Хятад, Япон, Орос улсууд Дутертэг татахын тулд өрсөлдөцгөөж байна. Гэвч тэдний дурлаж байгаа Филиппин улс исламын терроризмийн зүүн өмнөд Ази дахь гол түшиц газар болоход ойртжээ.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/10sd |
10se | ТЕНДЕРИЙН УРИЛГА | ikon.mn | 05/29/2017 15:12:00 |
Монголбанк
Огноо: 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Монголбанкны “Б” байрны дээврийг шинэчлэх ажлыг гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: А -2017/2
Монголбанк эрх бүхий тендерт оролцогчоос Монголбанкны “Б” байрны дээвэр шинэчлэх ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 (тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Монголбанкны 4101000014 тоот дансанд (дансны нэр: тендерийн хороо) тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна:
Борлуулалтын хэмжээ:100,000,000 төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,000,000 төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жил: 2014, 2015, 2016 он
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын тусгай зөвшөөрөлтэй байх. (Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 40 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй бөгөөд тендерт оролцогчид давуу эрхийн зөрүү тооцохгүй болно. Хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрөхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
МОНГОЛБАНК
Бага тойруу-3, 15160, Улаанбаатар хот,
Монголбанкны “Өргөтгөл” байрны 2 дугаар давхар, 37 тоот өрөө,
Утас: (976-11) 311039, факс: (976-11) 311471 | https://ikon.mn/n/10se |
10sf | ЗӨВЛӨГӨӨ: Нөөшилсөн загас худалдан авахдаа анхаарах 12 санамж | ikon.mn | 05/29/2017 15:42:00 |
Нөөшилсөн загасан бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дараах зөвлөмжийн дагуу шалгаарай.
Тухайн бүтээгдэхүүнийг хаана, хэзээ ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн талаар шошго дээр мэдээлэл байгаа эсэх
Үйлдвэрлэсэн огноо бичигдсэн эсэх
Серийн дугаартай эсэх
Орц бүрдүүлэгч, мөн шимт тэжээлийн талаарх мэдээлэл шошго дээр байгаа эсэх
Хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан эсэх
Ямар нэг хүнсний нэмэлт хэрэглэсэн эсэх
Худалдан борлуулж буй орчин ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх (ялангуяа хэт халуун, чийглэг эсэх)
Лааз болон шил савны битүүмжлэл алдагдсан эсэх
Ан, цав, цууралт үүссэн эсэх
Төмбийлт үүссэн эсэх
Тухайн бүтээгдэхүүний өнгө, биет байдал алдагдсан эсэх
Шилтэй бүтээгдэхүүнд ямар нэг гадны бохирдол байгаа эсэх
Харин таны хэрэглэх нөөшилсөн загас дараах шаардлагыг хангасан байвал зохино.
Хадгалах болон хэрэглэх хугацаа дуусаагүй.
Зохих хэмд нь зөв хадгалсан.
Онгойлгоход лааз болон шилний дүүргэлт зохих хэмжээнд байна.
Загасны махны өнгө, биежилт алдагдаагүй, хэвийн байна.
Өнгө, биежилт, үнэр, амт нь бүтээгдэхүүн болон загас махны үндсэн шинж чанарыг хадгалсан байна.
Яс нь зөөлөн, маханд цус хурж, нөжирсөн хэсэг байхгүй, сэвсгэр бус, хэвийн өнгөтэй байхаас гадна хатуу яс, гадны биет, таагүй үнэр, нэн ялангуяа ялзралын эвгүй үнэргүй байна.
Загасны гэдэс дотор, хайрс, салангид хальсны үлдэгдэл байхгүй байна.
Ердийн савалгаатай нөөшийн доторхи загасны хэрчмүүдийн урт нь лаазны өндөртэй ойролцоо, лаазны ханатай зэрэгцээ байрласан байна.
Хөндлөн байрласан хэрчмүүд болон агуулагдахууны дээр хальс, ясны үлдэгдэл байж болохгүй.
Нөөшилсөн загасыг онгойлгосноос хойш 30 минутын дотор хэрэглэж дуусгах, дулааны улиралд ялаа, батгана зэрэг шавьжаас сайтар хамгаалахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв | https://ikon.mn/n/10sf |
10sg | Airbus, Boeing-той өрсөлдөх Оросын нисэх онгоц анхны нислэгээ үйлдлээ | Р.Түвшин, iKon.mn | 05/29/2017 15:44:00 |
Оросууд өчигдөр буюу Ням гарагт дундын зайн зорчигч тээврийн MC-21 нисэх онгоцоо анх удаа нисгэж туршжээ.
Уг онгоцоор Оросууд агаарын тээврийн салбараа сэргээж, Airbus, Boeing зэрэг өрнөдийн компаниудтай өрсөлдөх гэж байгаа юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард анхны загвараа танилцуулж байсан бол өчигдөр 300 км/цаг хурдтайгаар 1,000 метрийн өндөрт 30 минут ниссэн байна.
Онгоцыг бүтээсэн Иркут компани нь Сибирийн Иркутск хотод байрладаг, анхны нислэгийг мөн энд хийсэн байна. Анхны нислэгийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд утсаар илтгэсэн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.
MC-21 хөлөг нь 211 зорчигч тээвэрлэх багтаамжтай, 6,000 км хүртэл зам туулах чадвартай юм. Өнөөдөр дэлхийн зах зээлд ноёлж байгаа Airbus A320, Boeing 737 онгоцнуудтай өрсөлдөх ирээдүйтэй гэж үзэж байна. Одоогоор Иркут компани Аэрофлот, UTair, Киргизийн авиа компани зэрэг байгууллагуудаас 185 захиалга авчээ. Хамгийн сүүлд Оросууд богино зайн Сухой Супержэт онгоцыг 2011 онд туршилтаар нисгэж байсан юм.
Эх сурвалж: AFP | https://ikon.mn/n/10sg |
10sh | 10 дугаар цэцэрлэгийнхэн “Бид тэгш эрхтэй-Бид нэг мөрөөдөлтэй” өдөрлөг хийхээ мэдэгдлээ | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/29/2017 16:05:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын төлөөлөл өдөрлөг зохион байгуулах талаараа өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.
Тус цогцолборын зүгээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд “Бид тэгш эрхтэй-Бид нэг мөрөөдөлтэй” уриатай өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн хүрээнд 10 дугаар цэцэрлэгийн 120 хүүхдийн дунд зарласан “Миний мөрөөдлийн цэцэрлэг” сэдэвт гар зургийн уралдааны үзэсгэлэн гаргаж, байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах юм.
С.Энхбат: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэхээрээ заавал халамж хүртэгч байдаггүй
Гэрэл зургийг Mpa.mn
10 дугаар цэцэрлэгийн нийгмийн ажилтан С.Энхбат “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэр дундаа Сургуулийн өмнөх болосвролын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн давуу тал, авьяас чадвар, бага наснаасаа хөгжих боломжийг нээх нь ямар ач холбогдолтой болохыг харуулах зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэхээрээ заавал халамж хүртэгч байдаггүй гэдгийг бид энэ өдөр харуулах болно.
Д.Сүхбаатарын талбайд Гэр бүл хүүхэд хөгжлийн газартай хамтран, баярын арга хэмжээнд оролцохоор хүсэлтээ гаргасан.
Энэ өдөр хүүхдүүдийн “Миний мөрөөдлийн цэцэрлэг” нэртэй гар зургийн уралдааны үзэсгэлэнг гаргана” гэлээ.
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол Улсад 30,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас тэдэнд зориулсан улсын хэмжээн дэх ганц байгууллага болох 10 дугаар цогцолборт 120 хүүхэд сурч, хүмүүжиж байна.
Гэвч 2013 оноос хойш өдийг хүртэл 1,512 өдрийн турш хүүхдүүд цэцэрлэгийн шинэ барилгаа хүлээсээр байна. | https://ikon.mn/n/10sh |
10si | Макрон, Путин нар Петр хааны айлчлалын 300 жилийн ойгоор уулзах гэж байна | Р.Төмөр, ikon.mn | 05/29/2017 16:08:00 |
Францын шинэхэн сонгогдсон ерөнхийлөгч Эммануэл Макрон өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Версалийн ордонд хүлээн авч уулзах гэж байна.
Ерөнхийлөгчийн албыг хашиж эхлээд сар болоогүй байгаа Макрон их Петр хаан 1717 онд Францад айлчилж байсан түүхэн үйл явдлын 300 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд Путиныг урьсан юм. Айлчлалын талаар Макрон мэдээлэхдээ “Би Орос орныг хүндэтгэдэг. 300 жил үргэлжилсэн дипломат харилцааны хүрээнд би ерөнхийлөгч Владимир Путиныг урьсан юм” гэж ярьжээ.
Тэрээр Сирийн, Украины зэрэг олон асуудлыг шийдэхэд Оросын оролцоо чухлыг онцлон “Дэлхийн хэмжээний олон асуудлыг Оросгүйгээр шийдэх боломжгүй” гэж Бямба гарагт хэлсэн байна. Гэхдээ Макрон бас Путинтай хатуу яриа хэлэлцээр өрнүүлнэ гэдгээ нуугаагүй юм. Макрон сонгуулийн сурталчилгааныхаа туршид Оросын гадаад бодлогыг шүүмжилж байв. Путин 2016 оны аравдугаар сард Франсуа Олландын үед Францад айлчлах гэж байсан ч Сирийн асуудлаас үүдэлтэй маргаанаас болоод айлчлалаа цуцалж байжээ.
Хэдийгээр Парис-Москвагийн хооронд зөрчилтэй асуудлууд байгаа ч Макроныг сонгуульд ялсны дараа Путин хамгийн түрүүнд баяр хүргэсэн удирдагч нарын нэг болж “олон улсын тогтвортой байдлын төлөө хамтарч ажиллахыг” Макронд уриалж байв.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/10si |
10sj | Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд 450 сургуулийн 450 төсөлд тэтгэлэг олголоо | А.Үлэмж, iKon.mn | 05/29/2017 17:06:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Дэлхийн Банкны дэмжлэгтэй "Боловсролын салбарын шинэчлэлийн төслийг" хэрэгжүүлэх байгаа билээ.Төсөл нь Монголын бага сургуулийн сурагчдын математик, унших чадварын сурлагын амжилтанд онцгой анхааран боловсролын чанарыг сайжруулах зорилготой юм.
Төслийн гуравдугаар шатны "Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс бага боловсролын чанарыг ахиулах зорилгоор төслийн шалгаруулалтанд амжилттай оролцож шалгарсан нийт 450 сургуулийн 450 төсөлд 3 тэрбум 50 сая төгрөгийн тэтгэлэг олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.
Гэрэл зургийг mpa.mn
БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар "Энэ жилийн төслийн шалгаруулалт өмнөх жилүүдийхээс онцлог болж байна. Сургуулиуд өмнөө тулгамдсан асуудлуудаа их нээлттэй бичдэг байсан бол энэ жилийн шалгаруулсан төслүүдэд бага боловсролын математик, эх хэл, байгаль шинжлэлийн хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд илүү чиглэгдсэн.
Нийтдээ 650 гаруй сургуулиудын санал ирсэнээс өнөөдөр 450 сургууль шалгарч батламж бичгээ авах арга хэмжээ болж байна. Төслийн саналыг хэрэгжүүлэхэд зориулан нэг сургуульд дунджаар 2,000-3,000 ам.долларын тэтгэлэг олгож байгаа" гэв.
Тус арга хэмжээний үеэр тэтгэлэгт шалгарсан зарим сургуулийн төслүүдийг олон нийтэд танилцуулж байв.
Монгол ёс заншлын кабинет
Чингэлтэй дүүргийн 72-р сургуулийн бага ангийн багш О.Багтцэнгэл "Манай сургууль энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн жил "Монгол ёс заншлын кабинет" байгуулахаар хамрагдаж орсон. Тэгээд тэтгэлэгтээ бүрэн хамрагдаж одоо кабинетээ байгуулаад сургалтандаа 100 хувь ашиглаж байгаа.
Бид голдуу бага ангийн сурагчдыг кабинетдээ оруулж хичээллүүлдэг. Кабинетынхаа дагуу сар болгон бид төлөвлөгөөтэй ажлуудыг зохион байгуулдаг. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагчдын дунд морь уралдуулах тэмцээнийг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийн дунд шагай няслах, гуравдугаар ангийн дунд шагай шүүрэх тэмцээнүүдийг тус тус сар бүр зохион байгуулдаг. Хүүхдүүд энэхүү ёс заншлын кабинетэд орж хичээл хийх их дуртай байдаг" гэв.
Бийрээр дүрслэхүй, үгээр урлахуй
Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн багш "Манай төсөлд 1-5 дугаар ангийн бүх сурагчид хамрагдаж байгаа. Төслийн хүрээнд сурагчид маань Монгол хэлний хичээлтэйгээ уялдуулан зурсан зургаа үгээр илэрхийлж тайлбарлаж ярьдаг, мөн Монгол хэлний хичээл дээрээ уншсан эхээ зургаар илэрхийлэн тайлбарладагаараа онцлогтой. Мөн хүүхдүүд зурсан зургаа хараад ярина гэдэг нь үгийн баялгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм" хэмээн ярив. | https://ikon.mn/n/10sj |
10sk | Тайландын Вант Улс Монгол Улстай аялал жуулчлал хамтран хөгжүүлэх боломжтой гэв | ikon.mn | 05/29/2017 16:28:00 |
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблей дахь Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Косол Петчсуван цаг зав гарган уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, өнгөрсөн дөрөвдүгээр сард Бангладеш Улсын Дака хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр уулзсан Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн дэд дарга, ноён Сурачай Лиенбонлертчайн мэндчилгээг уламжлав.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулахыг хүслээ.
Найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд худалдаа эдийн засгийн харилцаа чухал
УИХ-ын дарга М.Энхболд "Тайландын Вант Улсын Эрхэмсэг гүнж Маха Чакра Сириндхорн 1992 онд Монгол Улсад айлчилснаас хойш хоёр орны хамтын ажиллагаа илүү эрчимтэй өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, түүний дотор Парламент хоорондын харилцаа тасралтгүй өрнөж байгааг онцоллоо.
Мөн манай хоёр орон Ази тивд ардчиллын замаар амжилттай замнаж байгааг дэлхий нийт онцолдог.
Тиймээс бид танай улстай тогтоосон харилцаагаа илүү гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаардаг.
Монгол, Тайландын ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд худалдаа эдийн засгийн харилцаа чухал.
Тиймээс хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх нөхцөлийг хөнгөвчлөх, энэ талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулахад хоёр орны парламент, Засгийн газар онцгой анхаарах ёстой гэж үзэж байна.
Монгол Улс Бангкокт Элчин сайдын яамаа нээгээд 17 жил болж байгаа.
Тайландын Вант Улс манайд Элчин сайдын яамаа удахгүй нээгээсэй гэж хүсэж байна.
Ингэвэл худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжих нь дамжиггүй гэж тэмдэглээд, аялал жуулчлалын салбарт ч өргөн боломж байгаа" гэв.
Түүнчлэн төлөөлөгчдийн тэргүүн, ноён Косол Петчсуван өөрөө шинжлэх ухаан, боловсролын салбарын хүний хувьд хоёр орны энэ салбарын харилцааг идэвхжүүлэхэд нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна гэсэн юм.
Боловсролын салбарыг цаашид хөгжүүлэхэд анхаарал тавих болно
Ноён Косол Петчсуван “Таны дэвшүүлсэн санал, санаачилгуудыг ажил хэрэг болгох талаар бид онцгой анхаарах болно.
Монголын байгаль үзэсгэлэнтэй сайхан гэдгийг өнгөрсөн хоёр хоногт өөрийн биеэр үзэж мэдэрлээ.
Аялал жуулчлал хамтран хөгжүүлэх боломж бий гэдэгтэй санал нэг байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр манай улсад сууж буй Монголын Элчин сайд ихээхэн идэвх зүтгэлтэй ажилладаг.
Тайландын худалдааны танхимын гишүүд МҮХАҮ-ийн танхимын Монголд зохион байгуулах хуралд уригдсан.
Энэ арга хэмжээ худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Тайландын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн шугамаар Монголын боловсролын салбарынхан Тайландад очиж сургалтад хамрагддаг байсан.
Энэ мэт арга хэмжээг цаашид нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд анхаарал тавих болно” гэлээ.
Уулзалтад Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн гишүүн Кланаронг Чантик, Чайяпрук Дидьясарин, Канчанарат Лийвирожана, Сомчай Свангкарн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Тайландын бүлгийн дарга Х.Болорчулуун, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| https://ikon.mn/n/10sk |
10sl | Америкийг чиглэсэн бүх нислэгт зөөврийн компьютер авч орохыг хориглоно | Р.Төмөр, ikon.mn | 05/29/2017 16:32:00 |
Өнгөрсөн гуравдугаар сард Ойрх Дорнодын найман орноос АНУ руу чиглэсэн бүх нислэгийн онгоцонд зөөврийн компьютер, таблет зэрэг овор ихтэй төхөөрөмжүүдийг гар тээшинд авч орохыг хориглосон бөгөөд зөвхөн ачаанд тээвэрлэхийг зөвшөөрсөн юм. Ингэх болсон шалтгаан нь террористууд эдгээрийг тэсрэх бөмбөг болгон ашиглахаас сэргийлж байжээ. Тэгвэл энэхүү хориг удахгүй АНУ руу ирэх, буцах дэлхийн бүх орны нислэгт хэрэгжиж магадгүй болоод байгааг тус улсын дотоодыг аюулаас хамгаалах департментын нарийн бичгийн дарга Жон Кэлли өчигдөр Fox News сувагт ярьсан байна.
Террористууд “Америк зорчигчдоор дүүрсэн, ялангуяа Америкийн авиа компаниудын нисэх онгоцнуудыг унагах зорилго” өвөртлөх болсныг Кэлли дурдаад, бодит аюул улам бүр нэмэгдэж байна гэж ярьжээ.
Авиа компаниуд ч үүнд бэлдэж эхэлснийг өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэд одоо эрх баригчдын дүгнэлт, эцсийн шийдвэрийг хүлээж байгаа гэнэ.
Тиймээс удахгүй Америкийг зорин нисэхдээ ажил хийх, зугаацах, электрон хэлбэрээр ном, бичиг баримт унших боломжгүй болох ажээ.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/10sl |