id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
10k0
|
Хойд Солонгосын дэглэмийг нураахгүй гэдгээ Вашингтон амлажээ
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/20/2017 09:25:00
|
Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон мэдэгдэхдээ Вашингтон Хойд Солонгосын дэглэмийг нураах, эзлэх санаагүй, харин цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал дайсагнахаа зогсоож, Пёньяны аюулгүй байдалд баталгаа өгнө гэж хэлсэн тухай Өмнөд Солонгосын тусгай элч өчигдөр мэдээллээ.
Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Иний тусгай элч Хон Сёк Хюн энэ долоо хоногт Вашингтонд айлчилж, АНУ-ын гадаад бодлогын тэргүүнтэй уулзсан юм.
40 минут үргэлжилсэн уулзалтын үеэр Тиллерсон хэрвээ Пёньян цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох арга хэмжээ авбал Америкчууд яриа хэлэлцээр эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Тиймээс Ким Жон Унтай харилцан итгэлцэл бий болгох хүсэлтэй гэдгээ хэлсэн байна. Үүнээс гадна Пёньян дээрх нөхцлийг бүрдүүлбэл Хойд Солонгост хөрөнгө оруулж, эдийн засгийг нь сэргээхэд хамтран ажиллах Америкийн олон компаниуд байгааг төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.
“Цөмийн зэвсгээс татгалзуулахын тулд Хойд Солонгосын эсрэг хориг, дарамт үзүүлэхийн оронд хөгжүүлэх санал тавьж байгааг хараад би их гайхсан” хэмээн тусгай элч Хон Сёк Хюн айлчлалынхаа талаар ярьжээ.
Харин THAAD системтэй холбоотой Хятадын бодлогын талаар ярихдаа Тиллерсон “Аюулгүй байдалд нь ямар ч хор хүргэхгүй гэдгийг Хятадын тал ойлгосон. X-Band давтамжийн зурваст ажиллах радарын систем бол Хятадуудын санааг зовоох зүйл биш” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл THAAD системтэй холбоотой Өмнөд Солонгос-Хятадын хооронд үүссэн маргаан өндөрлөнө гэдгийг төрийн нарийн бичгийн дарга амлажээ.
Тиллерсоны уулзалтаас нэг өдрийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ “нөхцөл бүрдсэн цагт” Хойд Солонгостой хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэсэн нь Цагаан ордны бодлогыг давхар илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Korea Herald
|
https://ikon.mn/n/10k0
|
10k1
|
ФОТО: "Улаанбаатар Марафон" гүйлтийн тэмцээний оролцогчид бариандаа орж ирлээ
|
А.Үлэмж, iKon.mn
|
05/20/2017 13:48:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр тохиож байна.
Өнөөдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллаж байна. Иймээс иргэд, жолооч наравтомашинаар зорчих шаардлагатай бол бусад чөлөөтэй замыг сонгон хөдөлгөөнд оролцох юм.
Автомашингүй өдрийн нээлт өнөөдөр 11 цагт Сүхбаатарын талбайд боллоо. Энэ өдөрт зориулсан олон арга хэмжээ төв талбайд явагдаж байгаагаас гадна уралдаан тэмцээнүүд ч болох юм. Мөн Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүд өнөөдөр амарч байна.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил 33 мянга гаруй иргэн оролцжээ.
Гүйлтэд оролцогчид 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд уралдлаа.
Элит гараанд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, Монголын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Д.Гантөмөр, Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Монголын хөнгөн атлетикын марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр, Япон улсын тамирчин Ямамото Яшихиро, Япон улсын тамирчин Вүчибара Арата нарын тамирчид гарлаа.
21 мянган метрийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин тэргүүлж, 2-р байрт Хилчин спорт хорооны тамирчин н.Мөнхбаяр, 3-т Алдар спорт хорооны тамирчин н.Бямбажав нар орж, эмэгтэйчүүдийн 42 мянган метрийн зайд Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа түрүүлсэн байна.
Яг одоо Сүхбаатарын талбайд мөн автомашингүй өдөрт зориулсан арга хэмжээнүүд үргэлжлэн болж байна.
ФОТО
Гэрэл зургийг mpa.mn
|
https://ikon.mn/n/10k1
|
10k2
|
Өнөөдөртөө багтаан баримтаа бүртгүүлж сугалаанд оролцоорой
|
А.Үлэмж, iKon.mn
|
05/20/2017 13:56:00
|
Гэрэл зургийг Mpa.mn
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, өнөөдөр 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдана.
Тиймээс дээрх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудаа өнөөдөртөө багтаан бүртгүүлснээр та сугалаанд оролцох боломжтой юм.
Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
таван орон тохирсон бол та 500 мянган төгрөг,
гурван орон тохирсон бол та 100 мянган төгрөг хожих юм.
Харин супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 50 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 250 сая төгрөг хожих боломжтой юм байна.
Сугалааны тохирлыг маргааш 19:30 цагт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
|
https://ikon.mn/n/10k2
|
10k3
|
ФОТО: Дугуйн парадаар хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриаллаа
|
А.Үлэмж, iKon.mn
|
05/20/2017 17:28:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг өнөөдөр зохион байгууллаа.
Монголын Залуучуудын Холбооноос санаачлан 2013 оноос дугуй унадаг залуусын тоог нэмэгдүүлэх, нийслэлд унадаг дугуйн замыг бий болгох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд унадаг дугуй унах залуусын тоо ч эрс нэмэгдсэн нь төслийн үр дүнг харуулж байгаа юм.
Энэ жилийн дугуйн парадаар унадаг дугуй унадаг залуусыг хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриалжээ. Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйчид зайлшгүй хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй. Хамгаалалтын малгай өмсөж хэвшсэнээр тархины гэмтлээс бүрэн хамгаалах боломжтой юм.
Дугуйн парадын үеэр зориулалтын сайн чанарын хамгаалалтын малгайг 20,000 төгрөгөөр худалдаалж байлаа.
Мөн энэ үеэр нийслэл хотын нутаг дэвсгэрээр аялж, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Богд уулыг тойрох 24 цагийн 240 километрийн аяллыг хийх UB 240 дугуйн аяллын нээлт болж, аяллын бүртгэл явагдсан юм. Дугуйн аялал 2017 оны 6-р сарын 3,4-ны өдрүүдэд болох аж.
Дугуйчид жил бүр унадаг дугуйгаар УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээж, “Дугуйтай Монгол” хэмээх дүрсийг бүтээсэн юм.
Энэ жилийн “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадад 1,500 гаруй дугуйчид оролцлоо.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
|
https://ikon.mn/n/10k3
|
10k4
|
ФОТО: Автомашингүй өдрийн эргэн тойронд...
|
А.Үлэмж, iKon.mn
|
05/20/2017 17:53:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулсан юм.
Мөн урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжиллээ.
Хотын төв гудамжууд цэлгэр, ард иргэд гэр бүлээрээ зугаалж, хүүхэд багачуудын дуу цалгиж, залуучууд спортоор өрсөлдсөн сайхан өдөр болж өнгөрлөө.
Ингээд Автомашингүй өдөр манай гэрэл зурагчны дуранд хэрхэн буусныг хүргэе.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
|
https://ikon.mn/n/10k4
|
10k5
|
36,000 МИНИОН АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭЛЭЭ!
|
ikon.mn
|
05/20/2017 20:00:00
|
2017/05/20 өдөр жил бүр уламжлан болон зохиогддог олон улсын "Улаанбаатар марафон 2017" тэмцээн боллоо.
Тус арга хэмжээнд нийт 36,000 гүйгч, сонирхогчид оролцсон бөгөөд аз жаргалыг бие биедээ түгээж, гэр бүл, найз нөхдөөрөө эрч хүчээр бүрэн цэнэглэгдсэн сайхан өдөр байв.
Бидний хувьд шинэчлэгдсэн савлагаа бүхий GP брэндээр энэ жилийн арга хэмжээнд оролцож, тамирчдад инээд хөөр, баяр баясгаланг түгээлээ.
GP Batteries брэндийн үйлдвэрлэгч - Хонг Конгийн Gold Peak компани нь батерей ба батерейны төрлийн бүтээндэхүүний үйлвэрлэл, худалдааны чиглэлээр 45 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Азийн №1 компани юм.
2005 онд GP Batteries брэнд Монголд албан ёсоор нээгдэж одоогоор батерей, цэнэглэгч, гар чийдэн гээд 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.
Энэ жилээс савлагаа нь шинэчлэгдэж хүүхэд бүрийн үзэх дуртай Minions хүүхэлдэйн киноны гол дүрээр өөрсдийгөө чимсэн юм.
Шинэ савлагаа нь QR кодын туслалцаатай шинэ гарах хүүхэлдэйн киноны трэйлерийг үзэж болдог, дахин давтагдашгүй нууцлал, өндөр хүчин чадлаар ялгарч байгаа нь сайшаалтай.
Шинэчлэгдсэн GP - таны БЯЦХАН ЦАХИЛГААН СТАНЦ
|
https://ikon.mn/n/10k5
|
10k6
|
Монголын футзалын баг Хятадын багийг хожиж шигшээ тоглолтод шалгарлаа
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/20/2017 18:12:00
|
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос (AFC) зохион байгуулж байгаа AFC U-20 Futsal Championship буюу Азийн залуучуудын футзалын аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод үргэлжилж байна.
Уг тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ баг өнөөдрийн тоглолтонд заавал ялж, мөн доод тал нь гурван оноо авч байж хэсгээсээ шалгарах хүнд болзолтой байсан юм. Үгүй бол Арабын Нэгдсэн Эмиратийн баг хэсгээсээ гарч, Монголчууд нутаг буцах байв.
Тэгвэл манай залуус энэ даалгавраа биелүүлж, өнөөдөр өрсөлдсөн БНХАУ-ын шигшээ багийг 3:1-ийн харьцаатай хожсоноор D хэсгээс хоёрдугаар байраар гарч шигшээ тоглолтод оролцохоор болжээ.
Тоглолтын эхний хагаст О.Есүхэй (5 дахь минут), багийн ахлагч А.Тэмүүжин (6 дахь минут) нар гоол хийсэн бол хоёрдугаар хагаст, 34 дэх минутад Б.Баттулга гурав дахь гоолыг хийсэн байна. Хятадын шигшээ тоглолт эхэлмэгц буюу 2 дахь минутад цорын ганц нэг гоолоо хийжээ.
Ийнхүү манай баг шилдэг 8-д шалгарч тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо.
D хэсгээс Иранчууд нэгдүгээр байраар гарч байгаа юм.
D хэсгийн аварга Ираны шигшээ хэсгийн бүх 4 өрсөлдөгчөө ялснаас Монголын багийг 6:0-ээр хожоод байв. Харин дэд байрын төлөө өрсөлдсөн Монголын баг 2 ялалт, 1 тэнцээ, 1 ялагдалтай, нийт 7 оноогоор АНЭУ-ын урд орсон юм. АНЭУ 2 хожил, 2 хожигдол, тэнцээгүйгээр 6 оноотой болоод байжээ.
Монголын шигшээ өмнө нь АНЭУ-ын багийг 3:5-аар хожиж, Киргизийн багтай 2:2-оор тэнцсэн юм.
Шигшээ тоглолтод Монголчууд Узбекистан, Ливаны аль нэгтэй Даваа гарагт тоглохоор болж байна.
Уг тэмцээнд Азийн 21 орны баг дөрвөн хэсэгт өрсөлдөж байгаа ажээ.
Эх сурвалж: The-AFC.com
|
https://ikon.mn/n/10k6
|
10k7
|
Дональд Трамп Саудын Арабт $350 тэрбумын зэвсэг нийлүүлэх гэрээ байгууллаа
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/21/2017 08:21:00
|
АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар анхны гадаад айлчлалаа хийж байгаа Дональд Трамп Саудын Арабт $350 тэрбумын зэвсэг нийлүүлэх гэрээг өчигдөр байгууллаа.
Ийм үнийн дүнтэй зэр зэвсгийг 10 жилийн хугацаанд нийлүүлэх ба үүнээс $110 тэрбум орчмын зэвсгийн наймааг гэрээнд гарын үсэг зурсны дараа шууд хэрэгжүүлэх юм. Гэрээний агуулгыг “Ираны аюулаас хамгаалахын тулд” гэж тодорхойлсон байна.
АНУ-ын төрийн департментын мэдэгдэлд “Батлан хамгаалах зэр зэвсэг, үйлчилгээг Саудын Араб, Булангийн бүс нутгийг Ираны нөлөө, Ирантай холбоотой аюул заналаас урт хугацаанд хамгаалахад зориулах юм. Үүнээс гадна Саудын Арабын өөрийн аюулгүй байдлаа хангах, бүс нутагт терроризмын эсрэг тэмцэл явуулах чадварыг сайжруулж, энэ үйлсэд АНУ-ын оролцоог бууруулахад чиглэж байна” гэжээ.
Мөн Америкийн компаниудын Ойрх Дорнодын бүс нутаг дахь бизнесийг дэмжих, АНУ-д олон арван мянган ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой гэсэн байна.
Гэрээний агуулгыг таван хэсэгт хуваажээ. Үүнд хилийн болон эргийн хамгаалалт, кибер аюулгүй байдал, агаарын хүчний шинэчлэлт, пуужингаас хамгаалах зэрэг багтаж байна.
Зөвхөн зэр зэвсэг бус, гүнзгийрүүлсэн түвшний сургалтаар хангах төлөвлөгөө гэрээнд багтжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон уг гэрээг “манай дайснуудад өгөх хүчтэй дохио” гэсэн бол Дональд Трамп гэрээг “АНУ-д хийж байгаа том хөрөнгө оруулалт, ажлын байр” гэж тодорхойлсон байна. Ираны нөлөөллийн бүсэд Йемен, Сири, Ливан, Ирак зэрэг орнууд багтаж байгаа ба эдгээр орнууд дахь төлөөллөөрөө дамжуулан Тегеран шашны урсгал хоорондын дайныг явуулж байгаа гэж үздэг.
Өчигдөр мөн гэрээг байгуулахаас өмнө Саудын Арабын хаан АНУ-ын ерөнхийлөгчид тус улсын хамгийн дээд одонг гардуулжээ. 2012 онд Барак Обамаг Саудын эзэн хаанд бөхийж хүндэтгэл үзүүллээ хэмээн шүүмжилж байсан Трамп энэ удаа бөхийхгүйг хичээж, өвдгөөрөө сууж одонг зүүсэн байна.
Орой нь эзэн хааны ордонд үдэшлэг зохион байгуулж, Арабын уламжлалт сэлэмт бүжгийг Трамп болон Тиллерсон зэрэг албаны хүмүүс хийж байгаа дүрс бичлэг сошиал ертөнцөд таржээ.
please enjoy this footage of the secretaries of commerce and state dancing awkwardly while holding swords pic.twitter.com/KrkoGRS8fW
— David Mack (@davidmackau) May 20, 2017
And here is President Trump dancing in Saudi Arabia. pic.twitter.com/6KkCmwoVvN
— David Mack (@davidmackau) May 20, 2017
Дональд Трамп Саудын Арабын дараа АНУ-ын бас нэг чухал холбоотон болох Израйльд айлчлах юм.
Эх сурвалж: Russia Today, Independent
|
https://ikon.mn/n/10k7
|
10k8
|
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
|
А.Төгөлдөр, iKon.mn
|
05/21/2017 15:00:00
|
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 21-ний ням гаригийн энэ өдөр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна.
Тэрээр өнөөдөр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгжийн тариан талбайд очиж, хаврын тариалалтын явцтай танилцана.
Харин маргааш буюу тавдугаар сарын 22-ны даваа гаригт Булган, Орхон аймагт ажиллаж, хоршоо болон ногоочдын бүлгийн тариаланчидтай уулзаж, төмс, хүнсний ногоо болон үр тарианы тариалалтын явцтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10k8
|
10k9
|
Өнөөдөр Хойд Солонгос ээлжит пуужингаа харвалаа
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/21/2017 17:18:00
|
Өнөөдөр үдээс хойш Хойд Солонгос баллистик төрлийнх байж болзошгүй пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг саяхан мэдээллээ.
Өмнөдийн зэвсэгт хүчний командлалын мэдэгдэлд “Өнөөдөр үдээс хойш Хойд Солонгос үл мэдэгдэх төрлийн пуужинг Өмнөд Пёнган мужийн Пукчан орчмоос харвалаа” гэжээ.
Он гарснаас хойш тус улс 11 дэхь удаагаа пуужин туршиж байгаа нь энэ бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр долоо хоног тутамд нэг пуужин харвасан гэсэн үг юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин орон нутгийн цагаар 18:00 цагт үндэсний аюулгүй байдлын шуурхай хуралдаан хийхээр болжээ. Өнгөрсөн Ням гарагт Хойд Солонгос Хвасон-12 алсын тусгалын пуужин харвасан нь АНУ-ын эх газарт том хэмжээний цөмийн цэнэгт хошуу хүргэх чадалтай тухай Пёньяны суртал нэвтрүүлгийн суваг тайлбарласан юм.
Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийг сонгогдсоноос хойш Пёньян ийнхүү долоо хоног бүр пуужин туршиж байна.
Эх сурвалж: Korea Times
|
https://ikon.mn/n/10k9
|
10ka
|
НӨАТ: 19 хүн ДӨРВӨН САЯ төгрөг хожлоо
|
Б.УЧРАЛ, iKon.mn
|
05/21/2017 19:40:00
|
НӨАТ-ын ээлжит сугалаа өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаа дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд хэвлэгдэж, бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцов.
Өмнөх саруудад шалгараагүй супер шагналуудын дүн нийлж өнөөдрийн тохирлоор 250 сая төгрөг болсон байлаа. Ингээд өнөөдрийн сугалааны:
АЗЫН ДУГААР: 61 17 47 21
СУПЕР ШАГНАЛЫН ДУГААР: 10 89 28 27
Тохирлоор азын дугаар таарсан баримттай 11, 265 хүн 20 мянган төгрөг, 1,111 хүн 100 мянган төгрөг, 119 хүн 500 мянган төгрөг, 19 хүн дөрвөн сая төгрөгийн азтан болов.
Харин супер шагнал болох 250 сая төгрөгийн эзэн тодорсонгүй.
|
https://ikon.mn/n/10ka
|
10kb
|
ҮЙЛ ЯВДАЛ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
|
Г.Мөрөн, iKon.mn
|
05/22/2017 08:15:00
|
Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд
09:00 цагт Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчид ирж Монгол Улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, олон улсын туршлага, чиг хандлагын талаар мэдээлэл солилцоно.
Хан-Уул дүүрэгт
9:30 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХУД-ийн 5 дугаар хорооны Арьс ширний 80 айлын орон сууцны байрны ашиглалтын өнөөгийн байдалтай танилцана.
10:10 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХУД-ийн 12, 13 дугаар хорооны Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдээс хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалтай танилцана.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт "Омбол" ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.
Монголын театрын музейд
12:00 цагт "Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр номын нээлт болно.
Багшийн хөгжлийн ордонд
14:40 цагт “Смарт анги” төслийн хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн орлогч дарга Ким Дун Гын тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 05 дугаар сарын 21-22-нд Монгол улсад айлчилна. Энэ хүрээнд “Смарт анги” төсөл хэрэгжсэн сургуулиудад “Бага дунд ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний сурах бичиг гардуулах ” ёслолын үйл ажиллагаанд оролцоно.
|
https://ikon.mn/n/10kb
|
10kc
|
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шүүх бүрэлдэхүүн хэрхэх бол...
|
Р.Саруул
|
05/22/2017 08:04:00
|
-Түүнийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна-
“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, "Хөгжлийн банк"-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ.
Тэрбээр энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларыг зээлж авсан байдаг. Уг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэр нь зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон юм.
Ингээд өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд АТГ, ЭЦГ-ын Ажлын хэсгээс томилсон мөрдөн байцаагч Д.Батболд тус компанийн байранд зарим эд хөрөнгийг нь битүүмжлэхээр очиход Б.Эрдэнэбат эсэргүүцэл үзүүлж, байцаагчийн биед халдсанаар түүнийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлснээр энэ хэрэг шүүх рүү шилжжээ. Тэгвэл хурлыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дэнслэх гэж байна.
Хэрвээ ЦЕГ-аас томилсон Ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны санхүүгийн зарцуулалтад хяналт шалгалт хийгээгүй бол энэ асуудал ил болохгүй байсан нь тодорхой. Асуудлын гол нь тус банкны удирдлагууд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр Б.Эрдэнэбатад энэ их зээлийг яагаад өгөх болов гэдэг нь анхаарал татаж байна. Өмнөх Засгийн газрын үед байгуулсан "Хөгжлийн банк" өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг.
Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Тэгвэл энэхүү мөнгөнөөс 1.3 их наяд төгрөг нь санхүүгийн зөрчилтэй байгаа талаар албаныхан онцолж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, "Чингис" бондын эх үүсвэрийг "Хөгжлийн банк"-нд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал нь 694 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн шинэ төмөр зам төслийн ажлын төсөв, гүйцэтгэлд хуулийн зөвлөх үйлчилгээ авахын тулд 3.2 сая ам.доллар, техник зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам. доллар, "ХААН" банкны зээлийн хүүгийн төлбөрт 6.5 сая ам.долларыг гаргажээ.
Эдгээрээс гадна олон нийтэд “Хөгжлийн банк”-ийг сурталчлах, банкны захирал нь гадаад албан томилолтоор явахдаа өдөрт хоёр сая төгрөгөөр тооцон зардал гаргасан гээд санхүүгийн зөрчил, дутагдал илэрсний нэгээхэн хэсэг нь дээрх жишээнүүд юм. Харин дээрх зээлийг хаанаас, ямар шугамаар, яаж авсныг нь мэддэг ч тэрхүү бондын хөрөнгө хэнд очиж, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл нууц хэвээр байв.
Энэ бүх зүйлийг олон нийтэд ил болгохын тулд одоогийн Засгийн газар ажлаа авсан даруйдаа "Хөгжлийн банк"-ийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан юм. Тэрхүү Ажлын хэсэг нь хэдий хэр хэмжээний хөрөнгө мөнгө дутсаныг олон нийтэд ил болгосон. Түүнчлэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хууль хяналтын байгууллагууд дотооддоо Ажлын хэсэг байгуулж тус банкны үйл ажиллагаа зарцуулалтыг шалгаж, эхний удаад 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн билээ.
Ямартай ч бүхий л хууль хяналтын байгууллагын ажиллагаа ерөнхийдөө дуусаж "Хөгжлийн банк"-наас хууль бусаар их хэмжээний зээл авсан хувь хүн болон компаниудаар хохирлыг нь төлүүлэхээр болсон. Хэдийгээр тус банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлээд байгаа ч үүнээс ч илүү тоо гарч гарсан тоог нууцалж буй билээ.
Ямартай ч тус банкнаас хэн гэдэг эрх мэдэлтнүүд зээл авсан нь захаасаа ил болж шалгалтаар очсон төрийн албан хаагчийн биед санаатайгаар халдсан гэх хэрэгт холбогдож өнөөдөр буруу зөвөө дэнслүүлэх гэж байна.
Түүнчлэн уг хэрэгт хяналт тавьсан хяналтын прокурор “Эрэл”-ийн боссыг яллах саналтай байна гэдгээ шүүхэд хүргүүлсэн учраас магадгүй тэрбээр нэлээн хатуухан ял сонсож ч мэдэх юм. Хэрвээ өдгөө жирийн нэгэн Дорж ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн биед халдсан бол ямар хэрэгт унах нь тодорхой.
Тиймээс л улсын яллагч хуулийг эрх тэгш хэрэгжүүлэх үүднээс Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр ийн ял төлөвлөсөн хэрэг.
Яг үнэндээ Б.Эрдэнэбат шиг ажил үүргээ гүйцэтгэж явсан албан хаагчийн биед халдсан гэх хэргээр олон хүн буруутгагдан аавынд морилж байсан гашуун түүх одоо ч бий. Тиймээс л төрийн албан хаагчийн биед халдсан гэх энэхүү хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт олны анхаарлын төвд байна.
|
https://ikon.mn/n/10kc
|
10ke
|
Монгол төгрөгөө хайрлах сан
|
Б.Сумъяа, Монголын мэдээ
|
05/22/2017 08:27:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Махны гэж нэрлэгддэг “Хүчит шонхор” зах дотор байрлах банкны орлого, зарлага хийх боломжтой экспресс бэлэн мөнгөний машины эд, анги бүхэлдээ тос, өөх болсон байдаг тухай нэг найз минь хуучиллаа. Өөрөө банканд ажилладаг хүн л дээ. Тэр ч үүднээс их эмзэглэнгүй ярьсан юм. Өмнө нь тус захад экспресс бэлэн мөнгөний машин байдаггүй, махны худалдаа эрхлэгчид ихэвчлэн ганц байрлах банканд дугаарлан үйлчлүүлдэг байжээ.
Харин АТМ-ыг байршуулснаас хойш түүгээр үйлчлүүлэх болсон хэрэг. Гэхдээ асуудал үүнд биш. Худалдагчид гараа хамгаалахын тулд ихэвчлэн нэг удаагийн бээлий өмсдөг гэнэ. Түүнд нь махны өөх тос наалдчихдаг бөгөөд иргэдийн өгсөн мөнгийг өнөөх махны цус нөж болсон бээлийтэй гараараа авна. Түүнийгээ банкны дансандаа хийхдээ АТМ-аар дамжуулна.
Ингэж л мөнгөний насжилт муудаж, басхүү АТМ эвдрэхэд нөлөөлдөг хэрэг. Монгол төрийн соёмбо, их эзэн Чингис хаан, Сүхбаатарын хөрөгтэй үндэсний мөнгөн тэмдэгт улсын тусгаар тогтнол, түүх соёл, зан заншлын бэлгэдэл болж байдаг. Гэвч,энэ мэт иргэдийн зүй бус хэрэглээний улмаас чанаргүй, дахин ашиглах боломжгүй мөнгөн дэвсгэртийн тоо нэмэгдэж, тэр хэрээр дахин хэвлэхэд өчнөөн хөрөнгө урсдаг байна.
Гадаадын орнуудад мөнгөн тэмдэгтийг 7-8 жил ашигласны дараа л гүйлгээнээс хасдаг ажээ. Гэвч, манай улсад 3-4 жил ашигласны дараа устгалд оруулж, дахин шинээр хэвлэхэд хүрдэг тухай Монгол банкнаас мэдэгдэж байсан юм. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар мөнгөний дундаж насжилт манай улсад 3.8 жил гэж гарчээ. Өөрөөр хэлбэл цоо шинээр гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэрт дунджаар дээрх хугацааны турш идэвхтэй эргэлдсэний эцэст элэгдэж хуучран, шаардлага хангахгүй болж, гүйлгээнээс татагдан устгагддаг байна.
Улмаар хамгийн богино насжилттай нь 1,000-тын дэвсгэрт бөгөөд 2.6 жил гүйлгээнд эргэлдэж байгаа бол хамгийн урт нь 5.6 жилийн настай 10,000-т, 20,000-тын том дэвсгэртүүд байжээ. Үүнд нөгөө л такси, микро автобусны кондуктор нарын төгрөгтэй зохисгүй харилцдаг асуудал гарч ирнэ. Энэ зөвхөн нэг жишээ. Бурхан болоочдынхоо хойдын буяны үйлсэд зориулахаар бага дүн бүхий мөнгөн дэвсгэртийг багц багцаар нь газарт булж, суварга шүтээнд хийх “моод” сүүлийн үед дэлгэрч эхэлсэн сурагтай. Тэр бүү хэл олон нийтийн сүлжээ, зарын самбарт мөнгөн дэвсгэрт худалдаж авна гэх зар хөглөрч буй нь нууц биш.
Монгол мөнгөн дэвсгэрт, улсын зан заншлын бэлгэдэл хэн нэгний мухар сүсэг, эсвэл шаналсан нэгний зовлонд тулгуурлан бизнес хийгчдийн шашны зан үйлийн хэлбэр болон газарт булагдталаа үнэгүйдсэн хэрэг үү. Мөнгө хэвлэхээс эхлээд, устгагдах хүртэлх үе шат бүрд өндөр өртөг, асар их цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаарддаг. Үүний цаана олон мянган хүний хүчин зүтгэл, машин тоног төхөөрөмж, байшин барилгын ашиглалт гээд нэлээдгүй хүчин зүйл хамаарна.
Монгол Улсын иргэн нэг бүрийн мөнгөө авч явах дадал хэвшил, хандлага зүй зохистой бол тэр хэрээр л зардал нь хэмнэгдэнэ. Муудсан, хүчингүй болсон, шороонд булагдсан мөнгөн дэвсгэрт бүрийн төлөө бидний төлсөн татварын мөнгөний нэгээхэн хэсэг урсаж байдаг учраас мөнгөн тэмдэгтдээ хүндэтгэлтэй хандаж, хэтэвчинд хадгалж, соёлтой хэрэглэж, төлбөр тооцооны баталгаат хүчин төгөлдөр хэрэгсэл болохынх нь хувьд өөр бусад зүйлд ашиглахаа больцгооё.
Дуслыг хураавал далай гэдэг дээ. Алтан өндөг, могой, боодол мөнгөний зургийг “аз аз” хэмээн фейсбүүк хуудастаа нийтэлсний оронд үндэсний мөнгөн дэвсгэртээ хайрлаж гамнах нь хүсээд буй их мөнгөний чинь үндсийг тавих бус уу.
|
https://ikon.mn/n/10ke
|
10kg
|
Хойд Солонгос цөмийн цэнэгт хошууны удирдлагыг туршсанаа мэдээллээ
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/22/2017 08:40:00
|
Ням гарагийн үдээс хойш Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр (Даваа) өглөө тус улсын зүгээс сүүлийн туршилтын үр дүнгээ мэдээлжээ. Мэдэгдэлд Хойд Солонгос өчигдөр дунд тусгалын баллистик пуужин харваж, цөмийн цэнэгт хошууны эцсийн шатны удирдлагын ажиллагааг туршсан гэсэн байна.
Мөн үүнээс гадна Пукгуксон-2 пуужингийн хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүрийн ажиллагааг шалгажээ. Туршилтыг удирдагч Ким Жон Ун биечлэн удирдсан байна.
Үүнээс яг долоо хоногийн өмнө Хойд Солонгос мөн баллистик пуужин туршсан юм. Ким Жон Ун туршилт амжилттай болсныг сайшаагаад Пукгуксон-2 стратегийн зэвсгийг үйлдвэрлэлд шилжүүлэхийг тушаасан гэж Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулжээ.
Пуужингийн хошуунд камер байрлуулж, туршилтын ажиллагааг шууд дүрсээр үзсэн бөгөөд дэлхийн бөмбөрцөг үзэсгэлэнтэй сайхан харагдаж байсан гэж мэдээлсэн байна. Пуужин 560 км өндөрт хүрч, Японы тэнгисийн усанд 500 км зайнд туссан гэжээ.
Саудын Арабт айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг дагалдаж яваа албаны хүмүүс мэдээлэхдээ пуужингийн туршилтын талаар мэдээлэл авсан, энэ удаагийнх өмнөх гурван туршилтын пуужингаас богино зайн тусгалынх байсан гэж мэдэгдсэн байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Хойд Солонгост эдийн засгийн, дипломат харилцааны дарамт шахалтуудыг үргэлжүүлэн хэрэглэнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Japan Today
|
https://ikon.mn/n/10kg
|
10kh
|
Хятад АНУ-ын 18-20 тагнуулыг илрүүлсэн гэв
|
Монголын мэдээ
|
05/22/2017 08:42:00
|
АНУ-ын “Нью Йорк Таймс” сонин БНХАУ-ын эрх баригчид 2010 оны сүүлчээс хойших хоёр жилийн хугацаанд АНУ-ын Тагнуулын төв газарт нууц мэдээлэл дамжуулж байсан Засгийн газрын 18-20 хүнийг илрүүлэн хорьж, амийг нь бүрэлгэсэн тухай мэдээлжээ. Үүний улмаас АНУ-ын ТТГ олон жилийн турш Хятадад тагнуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэнэ.
“Нью Йорк Таймс” сонин энэ тухай мэдээллийг Тагнуулын төв газарт ажиллаж байсан нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн дамжуулсан бөгөөд наад зах нь 12 хүн амиа алдсан байна. Олон жилийн туршид бий болгосон Америкийн тагнуулын сүлжээг Бээжин устгаж чадсан бөгөөд ТТГ-тай хамтран ажиллаж байсан нэг мэдээлэгчийг бусдад нь сануулга болгох үүднээс Засгийн газрын барилгын хашаанд хамтран ажиллагчдынх нь нүдэн дээр буудан хөнөөсөн удаатай аж.
Америкийн одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан тагнуулын ажилтнууд энэ үйл явдлыг хэдэн арван жилийн хугацаанд Америкийн тагнуулын салбарт гарч байгаагүй томоохон бүтэлгүйтлийн нэг гэж үзэж байгааг уг нийтлэлд дурджээ. Мөрдөгчид одоогийн байдлаар энэ хэрэг явдлын шалтгааныг нь олж тогтоож чадаагүй бөгөөд нэг хэсэг нь ТТГ-ын нууц ажилтан АНУ-аас урвасан гэж үздэг бол нөгөө хэсэг нь Хятадууд АНУ хилийн чанад дахь мэдээлэгчтэйгээ холбоо барьдаг холбооны нууц системд нэвтрэн орсон гэж таамагладаг байна.
Тэгвэл Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчид тус сонинд гарсан нийтлэлийн талаар одоогоор тайлбар өгөөгүй байгаа юм. 2015 онд үл мэдэх хакерууд кибер халдлага хийн, АНУ-ын хэдэн сая төрийн албан хаагчийн мэдээлэлд нэвтэрч байсан гэдэг. Тэр үед Америкийн Засгийн газрын боловсон хүчний удирдах газрын төлөөлөгч хакерууд 25 сая гаруй хүний, тэдний дотор төрийн албанд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүсийн мэдээллийг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.
|
https://ikon.mn/n/10kh
|
10ki
|
Францын армид алба хааж байсан Монгол цэрэг амь үрэгджээ
|
Монголын мэдээ
|
05/22/2017 08:53:00
|
Францын-армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 19-ний өдөр амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлжээ. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байжээ.
Тэд Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11.00 цагийн үед сураггүй болсон тухай Зэвсэгт хүний Олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Тухайн үед Марна голын орчимд Гадаад легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж явжээ.
Цэргийн ангиас 10:53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай ирсэн байна. Тус улсын прокурорын байгууллагаас амиа алдсан цэргүүдийг голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс осолдсон гэж мэдээлжээ. Хамт бэлтгэл хийж явсан цэргүүд хамтрагчдынхаа амийг аврахаар ус руу орж, тэднийг гаргаж ирсэн ч удалгүй амьсгал хураасан аж.
Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Францын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Улмаар даваа гарагт талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийхээр болсон аж. Талийгаач Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байжээ. Тэрбээр эхнэртэй, хоёр хүүхдийн эцэг бөгөөд том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай юм байна.
Дэлхийн хамгийн хатуу чанга бэлтгэлтэй, тусгай хүчний арми гэгддэг Францын легионд орох хүнд шалгуурыг тэр бүр давж, тэнцэх хүн ховор. Монгол цэргүүд 10 жилийн өмнөөс тус армид алба хаах болсон ба ур чадвар, тэсвэр хатуужлаараа шалгарсан 50 гаруй монгол залуу алба хааж байгаа юм байна.
|
https://ikon.mn/n/10ki
|
10kj
|
Монгол эмч нар найман настай хүүд болор суулгах цогц мэс заслыг амжилттай хийлээ
|
С.Бадрал, iKon.mn
|
05/22/2017 09:10:00
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.
Мэс заслын дараа хүүгийн хараа сэргэж, биеийн байдал харьцангуй тогтвортой байсан тул эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нүдний мэс заслын тасагт шилжүүлж эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Уг хүүхэд нь 2016 оны 10 дугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан тул 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн нүдний эмч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн хийж олон шатлалтай мэс засал эмчилгээг цогцоор нь хийх шийдвэр гаргасан юм.
Ингэснээр УГТЭмнэлэг дээр дээрхи 3 эмнэлгийн эмч, сувилагч нарын хамтарсан баг Б хүүд цайрсан болорыг авах, хиймэл болор суулгах, бүслүүр тавих, ховхорсон торлог засах, силикон тос хийх мэс заслыг амжилттай хийлээ гэж Улсын гуравдугаар төв эмнэлэгээс мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10kj
|
10kk
|
Трампыг ерөнхийлөгч болоход нөлөөлсөндөө Твиттерийн үүсгэн байгуулагч уучлал хүслээ
|
Р.Түвшин, iKon.mn
|
05/22/2017 09:12:00
|
Твиттер сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Эв Уилльямс өөрийнх нь үүсгэсэн сүлжээ Дональд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдоход нөлөөлсөн тул уучлал гуйж байгаагаа хэлсэн байна.
Нью Йорк Таймс сонинд ярихдаа Эв “Твиттерийн гүйцэтгэсэн үүрэг маш муу зүйл болсон” гээд “Твиттер байгаагүй бол тэр ерөнхийлөгч болж чадахгүй байсан нь үнэн, тиймээс үүнийхээ төлөө уучлал гуйж байна” гэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Дональд Трамп Fox News сувагт ярихдаа сонгуульд ялсан нэг гол шалтгаан нь Твиттер байсан гэж хэлж байв.
“Хэрвээ Твиттер байгаагүй бол би өнөөдөр энд байхгүй байсан гэж боддог” хэмээн Трамп тэр үед ярьж байжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тэнцвэргүй мэдээлэл хүргэдэг гэж шүүмжилдэг Трамп өөрийн твиттер сүлжээгээр ихэнх мэдэгдлүүдээ хийдэг.
Дональд Трамп твиттер сүлжээнд 30 сая гаруй дагагчтай. Хэдийгээр сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгч мөн ч Трампыг технологийн ертөнцийнхөн таатай хүлээж аваагүй. Тэр ч байтугай Трампын төлөө ажиллахгүй байх хөдөлгөөн цахиурын хөндийн компаниудын захирлуудын дунд өрнөж байсан юм.
Эх сурвалж: Business Insider
|
https://ikon.mn/n/10kk
|
10kl
|
Хасан Роухани Ираны ерөнхийлөгчөөр дахин сонгогдов
|
М.Хүслэн
|
05/22/2017 09:35:00
|
Иранд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын төрийн тэргүүний албыг хашиж буй 68 настай Хасан Роухани хоёр дахь удаагаа дахин сонгогдлоо. Баасан гаригт явагдсан сонгуульд нийт сонгогчдын 58 орчим хувь буюу 23 сая хүн Роуханиг дэмжиж санал өгчээ. Энэ тухай Ираны Дотоод хэргийн яамны төлөөлөгч үндэсний телевизээр ярьжээ.
Иранд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын төрийн тэргүүний албыг хашиж буй 68 настай Хасан Роухани хоёр дахь удаагаа дахин сонгогдлоо. Баасан гаригт явагдсан сонгуульд нийт сонгогчдын 58 орчим хувь буюу 23 сая хүн Роуханиг дэмжиж санал өгчээ. Энэ тухай Ираны Дотоод хэргийн яамны төлөөлөгч үндэсний телевизээр ярьжээ.
Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд Роуханид гол өрсөлдөгч болсон прокурор асан, хатуу байр суурь баримталдаг 56 настай Ибрагим Раиси 15 сая сонгогчийн санал авч удаалсан байна. Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар 50 хувиас илүү санал авсан нэр дэвшигч төрийн тэргүүнээр сонгогдоно. Сонгуульд 40 сая хүн буюу нийт сонгогчдын 70 хувиас илүү нь санал өгчээ. Өмнөх 2013 оны сонгуульд мөн адил сонгогчид 70 хувиас илүү идэвх үзүүлж байжээ.
2013 оны сонгуульд ялалт байгуулахдаа Хасан Роухани Ираныг олон улсын эдийн засгийн хоригоос гаргана гэж амлаж байв. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 2015 онд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, үүний хариуд тус улсын эсрэг тавигдсан олон улсын хоригийг цуцлах тухай АНУ болон өрнөдийн бусад гүрнүүдийн Тегерантай хийсэн хэлэлцээрт голлох үүрэг гүйцэтгэсэн.
Ибрагим Раисийн хувьд Роуханигийн дэлхийн томоохон гүрнүүдтэй хийсэн цөмийн хэлэлцээрийг эсэргүүцдэг. 1988 онд олон мянган улс төрийн хоригдлыг “цаазаар авах комисс”-ын гишүүн байсан.
Ираны иргэдийн сонгодог Ерөнхийлөгч нь улсын дотоод гадаад бодлогыг явуулдаг гүйцэтгэх засаглалын тэргүүнд тооцогддог. Гэвч Ираны төрийн эpx тус улсын оюун санааны удирдагч гэгддэг 77 настай Аятолла Али Хаменейн гарт төвлөрдөг аж. Тэрбээр зэвсэгт хүчин, шүүх, улсын телевиз радио болон маш чухал хэд хэдэн төрийн байгууллагыг хяналтад байлгадаг. Түүнчлэн улсын гадаад бодлогыг ч тодорхойлдог.
Сонгуульд ялалт байгуулсаны дараа үндэсний телевизээр үг хэлсэн Хасан Роухани ‘‘Энэ удаагийн сонгуулийн “жинхэнэ ялагчид" нь дэлхийтэй харилцахыг сонгож, экстремизмийг хүлээж авахгүй гэсэн Ираны ард түмэн" гэжээ. Сонгуулийн өмнө өгсөн амлалтуудаа биелүүлэхийн төлөө хичээнэ хэмээн мэдэгдэв. Түүнчлэн Роухани энэ удаагийн сонгуульд өөрийг нь дэмжсэн Ерөнхийлөгч асан Мохамед Хатамиг магтсан байна. Ираны хэвлэл мэдээлэлд Хатамигийн нэрийг дурдахыг хориглосон байдаг.
|
https://ikon.mn/n/10kl
|
10km
|
“Алтайк Маунт Раннер” бартаат марафон Монголд анх удаа болно
|
ikon.mn
|
05/22/2017 09:29:00
|
“Though Mudder” нэрээр олон улсад алдаршсан холын зайн бартаат марафон нь дэлхийн олон улсад жилд дунджаар 25 удаа болж, нийт 2 сая гаруй оролцогчдыг хамруулдаг. Уг тэмцээн нь багийн ажиллагаагаар дамжуулан хувь хүн өөрийгөө нээх, ялан дийлэх арга зүйд сургадаг онцлогтой, экстрим төрлийн тэмцээн юм.
Энэхүү уулын бартаат марафоныг олон улсын стандартын дагуу, Монгол орны байгалийн онцлог нөхцөлд тохируулан “Алтайк Маунт Раннер” нэрээр Монголд анх удаа олон нийтэд нээлттэй зохион байгуулж байна.
“Алтайк Маунт Раннер” Sky resort-д зургаадугаар сарын 10-нд болно.
Алтайк Маунт Раннер тэмцээний тухай
“Алтайк Маунт Раннер” нь Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа тул тэмцээний дүрмийг хялбар байлгах бөгөөд бартааг туулсан эсэх, гүйцэтгэсэн хугацаа, тэмцээний нийт маршрутыг гүйцээсэн эсэхээр дүгнэнэ.
Уг тэмцээн нь Скай Резортын Хүрхрээ, Нүхт, Тэнгэр, Зайсангийн замуудыг хамарсан Тайхар, Галуун цуваа, Дугуй бартаа, Алтайн нуруу, Спайдер зэрэг нийт 13 бартаа байршуулсан, 6 км замтай байх ба оролцогч болон үзэгчдэд жинхэнэ экстрим спортыг мэдрүүлэх хэмжээнд, олон улсын жишгээр зохион байгуулагдах юм.
Бартаа бүр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багийн ажиллагаа хөгжүүлэх зорилгоор засагдсан бөгөөд оролцогч тус бүрийн бусадтай дасан зохицох чадварыг хөгжүүлэх онцлогтойгүүс гадна Монголчууд эвтэй байхдаа хүчтэй уриан дор багийн ажиллагааг идэвхижүүлэх цаашлаад богино хугацаанд бага хамт олноороо ялалтыг олох боломжтой юм.
Оролцогчдын анхааралд:
Оролцогч та энэхүү тэмцээнд ганцаараа эсвэл хамт олноороо баг бүрдүүлэн оролцох боломжтой. Хэрэв баг бүрдүүлэх боломжгүй байвал бид ганцаараа бүртгүүлсэн баг болох сонирхолтой залуусыг нэгтгэн нэг болгох юм. Мөн та тэмцээнд оролцохын тулд 16+ настай байх ёстой ба хэрэв 16 болон 17 настай бол тэмцээний үед асран харгалзах хүний хамт ирнэ үү.
Бүртгэл болон билетийн захиалга:
-Оролцогч 20,000₮, Үзэгч 5,000₮
Оролцогч та тасалбар худалдан авахдаа оролцогч тамирчдын анкет гэсэн хуудсыг авч бөглөн тэмцээнд оролцох өдрөө авч ирнэ үү.
Тасалбар борлуулалтын байршил:
ticket.mn site-с зааврын дагуу бүртгүүлэн авах
ticket.mn-ий оффис
E-mart- ийн Интер номын дэлгүүр
Shangri-La- ийн Интер номын дэлгүүр
Их дэлгүүрийн өмнөх Hi-Fi Records дэлгүүүр
Sky Resort
Холбоо барих утас: 99026243, 99992383
|
https://ikon.mn/n/10km
|
10kn
|
Ч.Мэргэн: Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал
|
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
|
05/22/2017 09:47:00
|
Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Үүгээрээ тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноороо Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнийг урилаа.
Одоо:
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал
Өмнө нь:
“Вагнер Ази автомотив” компанийн захирлын албыг хашиж байсан. Тэрбээр энэ хугацаандаа группийн удирдлагын багт ажиллаж байсан аж.
Мэдээлэл технологийн бизнес эрхэлж байсан туршлагатай.
2007 онд эх орондоо ирж байсан бөгөөд
Америкт санхүүгийн шинжээчээр ажилладаг байсан.
Харвардын захирлуудын сургалтад хамрагдсан.
ЭРҮҮЛ МЭНД БОЛОН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Монгол Улс урт хугацаандаа боловсрол, эрүүл мэндийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Учир нь хүн нэн тэргүүнд эрүүл байх хэрэгтэй. Мэдээж боловсрол маш чухал. Тиймээс одоогоор хүн эрүүл байхад тулгамдаж байгаа асуудал нь агаарын бохирдол. Үүнийг шийдвэрлэх ёстой.
Ер нь манай улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ тэд ирэхгүй байгаа шалтгаан нь зөвхөн эдийн засгийн хямрал, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдлаас гадна агаарын бохирдол нөлөөлж байгаа юм. Мөн чадварлаг боловсон хүчнүүд нь гаднын улс оронд ажиллан ирэхгүй байгаатай холбон тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, эрүүл амьдрах орчин бүрдэхгүй байгаа нь хөгжилд саад болж байна гэж үздэг. Нөгөөтээгүүр боловсролын системийг сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Манай улсын хувьд суурь болон дээд боловсрол олгохдоо ч төдийлөн хангалттай биш. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байж чадахгүй байгаа юм шүү дээ. Гэхдээ бүрэн дунд боловсрол олгодог хувийн хэвшлийн сургуулиудын чанар харьцангуй сайн байна.
Харин эдгээр сургуульд суралцах хүүхдүүдийн тоо хязгаартай. Нэг талаас сургуулийн багтаамж нөлөөлж байгаа. Нөгөө талаас төлбөрийн чадамжаас хамаарч байна. Үнэн хэрэгтээ боловсролын системийг өөрчлөх шалтгаан бий. Одоогоор энэ салбарт математик, шинжлэх ухааныг голчлон зааж, уламжлалт аргаар сургалтаа явуулдаг. Гэтэл орчин цагт амьдрах ухаан, ур чадвар, хүмүүс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа зэргийг гол зорилгоо болгон зааж байна. Мөн түүнчлэн технологитой харьцах ухааныг заадаг. Ингэснээр компьютер болон бусад дэвшилтэт техникийг сайн эзэмшихээс гадна шинэ технологийг төгс эзэмших, зүй зохистой хэрэглээний аргыг зааж байна.
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ӨРСӨЛДӨХҮЙЦ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЁСТОЙ
Боловсролд илүү анхаарлаа хандуулсан улс хөгжсөн жишээ олон бий. Тухайлбал Япон улс энэ салбартаа сайн анхаардаг учраас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг бэлтгэж байна. Ер нь боловсролыг гурван үе шатад хувааж болно. Нэгдүгээрт, суурь мэдлэг, чадвар. Хоёрдугаарт, ур чадвар буюу сонирхлоо олж танин мэдэхүйн чиглэлээр суралцах. Гуравдугаарт, өөрийн сонирхлыг хөгжүүлснээр амжилтад хүрч байна.
Бүрэн дунд боловсрол эзэмших тэр хугацаанд хүүхдийн сонирхлыг зөв таниулж, суурь боловсролыг нь эзэмшүүлснээр амжилтад хүрдгийн тод жишээ юм.
Манай улсад жил бүр 35-40 мянган оюутан төгсөж байгаа. Тэд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц сайн боловсон хүчин болж бэлтгэгддэг бол богино хугацаанд Монгол Улс хөгжих боломжтой. Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ нь урт хугацаанд тогтвортой хөгжих нэг гарц гэж болно.
ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИЖ ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ НЬ ЧУХАЛ
Дунд хугацаанд хэрхэн хөгжих вэ гэдэг асуудал бас бий. Ер нь хувийн хэвшил нийт ажлын байрны 80 хувийг, татварын 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр хувийн хэвшлээ дэмжин эдийн засгаа тэлэх бодлого баримтлах нь зүйтэй. Гэтэл татвар төлөгчдийн нуруунд илүү ачаа үүрүүлэх бодлогыг төрөөс барьж болохгүй гэж боддог. Учир нь хувийн хэвшлийнхний дунд зах зээлийн тэгш бус байдал гардаг. Үүнийг хүн бүр ярьдаг шүү дээ. Түүнчлэн хэдхэн жилийн хугацаатай Татварын өршөөлийн хууль гаргаж байгаа зэрэг нь дарамт болдог юм. Мөн татварын хуулийн хэрэгжилт нь хувийн хэвшлийг боомилох хандлагатай байдаг. Яагаад гэвэл, ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд татварын байгууллагын талд шийдэгдэх нь элбэг. Манай улсыг гаднынхантай харьцуулахад бага татвартай орон мэтээр хэлдэг. Гэвч зах зээлийн багтаамжаа бодвол тийм ч таатай биш шүү дээ. Үүнээс гадна хэрэгжилт нь тэгш бус байдлаар явж байгаа нь зохицуулалт шаардлагатай гэдгийг илтгэж байгаа юм.
Хэдийгээр бид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, түүнийгээ дэмжих хэрэгтэй гэдэг ч манайд үйлдвэрлэх боломжгүй зарим бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагатай. Гэтэл энэ нь багадаа 20 хувийн татвар төлдөг. Тэгэхээр 10 ам.доллараар авах боломжтой байсан барааг 12-оор авах нь өртөг өсөж буй нэг хэлбэр. Тэгэхээр бид дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд үнийн хувьд бусад улс оронтой өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Энэ мэтчилэн хоёр нүүдлийн цаадахыг харсан шийдвэр гаргах ёстой. Мэдээж эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газар зардлаа танах зайлшгүй шаардлагатай.
АЛСЫН ХАРААТАЙ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн томоохон бизнес манай улсад цөөнгүй бий. Менежментийн зарчим хувийн хэвшилд илүү сайнаар хэрэгждэг. Яагаад гэвэл, зах зээлийн зарчмаар бизнес эрхлэхийн тулд сайн менежмент боловсруулан ажилласнаар оршин тогтоно. Магадгүй жижиг, дунд бизнесийнхний хувьд үр өгөөжтэй, илүү өндөр төвшинд ажиллахад суралцах зүйл бий. Нийт ажиллагсдын 80 хувь нь хувийн хэвшилд ажилладаг, улсын эдийн засгийн 70-80 хувийг тэд бүрдүүлж байгаагаас харвал өсөж, дэвжээгүй гэж хэлэх боломжгүй. Харин цаашид дэлхийд өрсөлдөх чадвартай болохын тулд юу хийх вэ гэдгийг ярих ёстой.
Эдийн засгийг солонгоруулах нь зүйтэй. Компаниуд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Маш олон гарааны бизнесүүд дотоодоос гадна гадаад зах зээл рүүгээ харж ажиллаж байна. Тэгэхээр хувийн хэвшлийнхний хувьд ямар нэгэн дэмжлэгээс илүүтэй саад болохгүй байхыг хүсдэг. Түүнчлэн бизнес эрхлэх орчныг тогтвортой байлгахыг хүсдэг шүү дээ. Жишээлбэл, хэн нэгэн гаднын хөрөнгө оруулагч урт хугацаандаа хамтран ажиллах тухай төлөвлөх боломжгүй гэдгээ хэлж байсан. Энэ нь өнөөх л бидний улиг болтол ярьж байгаа гаднын хөрөнгө оруулагчдыг бууруулахад томоохон хувь нэмрээ үзүүлж байгаа зүйл шүү дээ.
Өөрөөр хэлбэл, бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ, ашгаа ямар хугацаанд олох вэ гэдэг төлөвлөгөө гаргахаас илүүтэй одоогийн хууль эрх зүйн байдал нь өөрчлөгдөх болов уу гэсэн болгоомжлолоор ажлаа явуулах болдог. Тэгэхээр хууль эрх зүй, татварын орчин тогтвортой байх тусмаа баялаг бүтээхэд анхаарлаа хандуулж ажиллах боломжийг бүрдүүлдэг. Ер нь төр хувийн хэвшлийг бодлогоор дэмжихдээ алсыг харсан, эдийн засагт томоохон үр өгөөжтэй гаднын хөрөнгө оруулалтыг татах, чадвартай боловсон хүчнийг ажиллах сонирхлыг нь төрүүлэхүйц хэмжээнд ажиллах нь зүйтэй болов уу. Манай улсын хувьд асар их хэмжээний боломж бий. Харин түүнийг аль зүгт залах вэ гэдгээс улсын хөгжил хамаарна.
ХАРИЛЦААНЫ БОЛОН ТӨРИЙН ЁС ЗҮЙГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ
Аливаа зүйлийг хийхэд ёс зүйн асуудал урган гардаг. Ер нь хүмүүс хоорондын харилцаанаас эхлээд бизнес, улс төр гэх мэтчилэн салбар бүрд ёс зүйг эрхэмлэх нь чухал. Зарим тохиолдолд ёс зүйгүй үйлдлээс улбаатайгаар томоохон хохирол учрах нь бий. Тухайн үедээ асуудлыг ёс зүйгүй аргаар шийдвэрлээд өнгөрч байгаа мэт боловч эцэст нь ихээхэн хор уршиг учруулдаг. Жишээлбэл, томоохон бизнес эрхлэгчдийн хувьд ёс зүйгүй байснаараа өөрийнхөө хийж байгаа ажлыг тодорхой хугацааны дараа боомилж унагах хэмжээнд хүргэж болно.
Хувийн хэвшил гаднаас хөрөнгө оруулалт татахдаа тухайн байгууллага нь эргүүлэн төлөх хариуцлага хүлээдэг. Харин төрийн зүгээс ард түмний нэрийн өмнөөс хөрөнгө босгосон хэр нь үр өгөөж багатай зүйлд зарцуулах нь нэлээд хор уршигтай гэдгийг бид сүүлийн жилүүдэд харж байна. Ер нь улсын хөгжлийг ямар төвшинд байлгах вэ гэдэг нь эцсийн дүндээ төрийн явуулж байгаа бодлогын үр дүн юм. Тиймээс ёс зүйтэй, алсыг харсан, хууль эрх зүйн болон хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхэд төр бодлогын хэмжээнд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн дөрвөн жилийн мөчлөгтэй, залгамж халаагүй байдлыг арилгах нь зүйтэй. Учир нь энэ байдал нь даамжирсаар улсыг хөгжлийг боомилох нэг шалтгаан болж байна.
|
https://ikon.mn/n/10kn
|
10ko
|
Ж.Эрдэнэбат: Японд төмс экспортолж, Хятадтай хамтарсан лаборатори байгуулна
|
ikon.mn
|
05/22/2017 09:44:00
|
-Тэрээр өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллана-
Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 21-ний Ням гарагт газар тариалангийн бүс нутаг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, зарим аж ахуйн нэгжийн тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонслоо. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллах юм.
Япон Улсад төмс экспортолно
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амралтын энэ өдөр эхлээд Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь “Хөх баян булаг” ХХК-ийн улаан буудайн тариалалтын явцтай танилцлаа.
Тус компани энэ онд 3,000 га-д улаанбуудай тарихаар төлөвлөсөн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд тариалалт эхэлсэн, өнөөдрийн байдлаар 93 хувьтай байна. Газрын чийг сайн байна. Энэ жил Засгийн газар үүлэнд зориудаар нөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэсэн. Иймд хур бороо, чийг хангалттай сайн авна гэдэгт итгэж байгаагаа тус компанийн захирал Ж.Ариунболд хэлээд Засгийн газрын тэргүүнд талархлаа илэрхийллээ.
Хүнсний ногоо, ялангуяа төмсний борлуулалтад Засгийн газар бодлогоор дэмжиж оролцох, төрийн худалдан авалт хийж ногоочид, тариаланчдаа дэмжихийг тус компанийн захирал хүсч байлаа. Энэ асуудалд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Японы компаниуд монгол төмс худалдан авах захиалга ирүүлж байгаа.
Одоогоор хоёр удаагийн дээж явуулсан нь тус улсын стандартад тэнцээд байгааг Ерөнхий сайд хэлж байлаа. Ингэхдээ тариаланчид маань төмс, хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой гэдгийг хэлж байлаа.
Төв аймгийн Засаг даргын захирамжаар тариалалтын штаб байгуулагдсан. Тавдугаар сарын 5-нд аймгийн хэмжээнд тариалалт эхэлсэн. Энэ үеэр чийг унасан. Өнөөдөр л гэхэд хөрсний чийг хангалттай байна. Манай аймаг 93 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн, энэ сарын 20-ны байдлаар тариалалт 50 хувьтай, 6,500-га-д төмс, 900 гаруй га-д хүнсний ногоо, 7,000 гаруй га-д тэжээлийн ургамал тариалж байна. Энэ эрчээрээ явахад зургадугаар сараас өмнө тариалалт дуусна гэж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл хэлж байлаа.
Хөрс арчилгаа, хөрс хамгаалах чиглэлээр Хятадтай хамтарсан лаборатори байгуулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараа нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Газар өгөөж” ХХК-ийн хаврын тариалалтын явцтай танилцлаа.
Тус компани нийт 7,300 га талбай эзэмшдэг бөгөөд энэ онд 4,500 га-д нь улаан буудай тариалахаар төлөвлөжээ. Одоогоор тариалалтын явц 80 гаруй хувьтай байна гэж тус компанийн захирал Ж.Ариунболд Ерөнхий сайдад танилцууллаа. Тус компани 2012 оноос хойш техникийн шинэчлэл бүрэн хийсэн, улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа зэрэг таримлуудыг сэлгэн тариалж байгаа ажээ.
Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хөрс арчилгааны тухай байлаа. Тариаланчид арвин ургац авахын тулд хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх нь чухал. Тус компани эзэмшил талбайдаа мэргэжлийн шинжилгээ хийлгэх, дутагдаж буй эрдэс бодисоор бордох, сэлгэн тариалалт хийх зэрэг арга хэмжээ авч буй гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн "Хөрс арчилгааны чиглэлд Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллана. Энэ хүрээнд хөрс арчилгаа, шинжилгээний хамтарсан лаборатори байгуулахаар тохирсон" гэж хэллээ.
Дархан-Уул аймаг энэ жил 16,100-га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн. Гүйцэтгэл нь 75 хувьтай байна. 14 хоногт багтаан төлөвлөгөөт тариалалтаа бүрэн хийх боломжтой. Зургаан сарын эх гэхэд үр тариа, төмс, хүнсний ногоогоо тарьж дуусна.
Манай аж ахуйн нэгжүүд ургац алдахгүй, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, ажлын байрыг тогтмолжуулах, чадавхжуулахад анхаарч байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил жил ирэх бүр сайжирч байна. Боловсон хүчний нөөцөө өндөр хөгжилтэй орнуудад сургаж бэлтгэхэд ахиц дэвшил гарч байгаа гэж тус аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10ko
|
10kp
|
Импортыг орлох үндэсний брэнд байгалийн зэрлэг жимстэй Эко цай
|
СУРТАЛЧИЛГАА
|
05/22/2017 10:00:00
|
Саяхныг хүртэл манай улс жимстэй уусдаг цайны дотоодын хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг байжээ. Тэгвэл өдгөө үндэсний үйлдвэрлэгч “Монос Хүнс” компани Монголдоо анх удаа эх орны хөрсөнд ургасан байгалийн зэрлэг жимстэй “Эко” уусдаг цайг 2016 оноос үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд байна. Хүнсний элдэв нэмэлт, будагч бодис, амт үнэр оруулагч агуулаагүй байгалийн зэрлэг аньс, нэрс, чацаргана жимснүүдийг хатаан боловсруулж хандлан энэхүү цайг үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн импортыг орлох үндэсний бүтээгдэхүүн болоод байгаа юм.
Уншигч танд Эко уусдаг цайны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр “Монос хүнс” компанийн цай цехийн мастер Г.Гандолгортой уулзаж ярилцлаа. Тэрээр анх “Эко” уусдаг цайны технологийг санаачилж гаргасан бөгөөд цаашид энэхүү брэндийг улам сайжруулан хөгжүүлэхээр хичээн ажиллаж буй мэргэжилтэн юм.
- Таны санаачилсан байгалийн зэрлэг жимстэй “Эко” уусдаг цай худалдаанд гараад нэг жил болж байна. Энэхүү цайг бүтээх санаа анх хэзээ төрсөн юм бэ?
- “Эко” уусдаг цайг хийх санаа анх 2013 онд төрж түүнээс хойш 3 жилийн хугацаанд Эм судлалын хүрээлэнтэй хамтран судалгаа шинжилгээ хийсэн. Ингээд өнгөрсөн онд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлээд байна. 2013 онд манай үйлдвэр жимсний кисель үйлдвэрлэдэг байлаа. Киселийг хэрэглэхэд илүү хялбар, бас таатай болгох зорилгоор цай хэлбэртэй байвал тохиромжтой юм байна гэж үзсэн юм л даа. Ингэхдээ эх орны байгалийн зэрлэг жимс болох аньс, нэрс, чацаргана жимсийг боловсруулан, бүтээгдэхүүн болгож импортын жимсний цайг орлох дотоодын бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй юм байна гэж шийдээд чармайн ажилласан юм.
- Эх орондоо ургадаг зэрлэг жимсийг монголчууд бид тэр бүр өргөн хэрэглээд байдаггүй. Харин “Эко” уусдаг цайг хүссэн цагтаа хаана ч хэрэглэх боломжтой болжээ?
- Тийм. Зэрлэг жимсийг стандартын дагуу боловсруулан нэг аяга усанд найруулан хэрэглэхэд тохиромжтой савлагаатай болгосон. Бүр тодруулбал, хэрэглэгч маань өөрийнхөө амтлах мэдрэмждээ тохируулаад найруулж уухад илүү хялбар болгож өгсөн. Халуун усанд найруулж уувал бага зэргийн хөнгөн ханиад дарах, дархлаа сэргээх нөлөөтэй эм, хүйтэн усанд найруулбал амтат ундаа болох боломжтой.
- “Эко” уусдаг цайны гол түүхий эд болох байгалийн зэрлэг жимсийг хэрхэн бэлтгэдэг бэ?
-Манай компани Дархан-Уул аймгийн үржил шимт хөрстэй Бүрэн толгойд 20 гаруй га талбайд чацаргана жимсээ тарьж ургуулан үйлдвэрлэлдээ ашигладаг. Харин аньс, нэрс жимснүүдийг Хөвсгөл, Завхан аймгийн байгалиас түүн хэрэглэж байна. Манайх “Монос” группын охин компани учир аль болох хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд тустай байгалийн цэвэр бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг нь бидний бүтээгдэхүүнүүдээс анзаарагддаг болов уу. Тиймдээ ч бид “Байгаль эхийн анагаах увдисыг таны өдөр бүрийн хэрэглээнд!” уриатай ажилладаг. Одоогийн байдлаар бид 6 брэндийн 74 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашдаа үйлдвэрлэлээ улам өргөжүүлэн, хэрэглэгчдэдээ илүү олон шинэ бүтээгдэхүүн хүргэхээр зорьж байна.
- Зах зээл дээр байгаа бусад ижил төрлийн цайнаас юугаараа ялгаатай вэ? Нэр төрөл нэмэгдэх болов уу?
- Ямар нэг хүнсний будагч бодис агуулаагүй, цэвэр жимсний өнгөтэй байгааг хэрэглээд үзэхэд л та мэдэрнэ. Бусад ижил төрлийн цайг найруулан хэрэглэхэд аяганд өнгөр тогтож, аяганы ёроолд нь сахар тунасан байдаг. Харин бид аль болох сахарын хэмжээг боломжит хамгийн бага түвшин “Эко” уусдаг цайндаа хийж байна. Цаашлаад бүр элсэн чихэргүй болгохоор туршилт ч хийгдэж байгаа.
Мөн хад, үхрийн нүд жимстэй хоёр шинэ төрлийг гаргахаар төлөвлөж байна. Эдгээр жимсний байгалийн будаг их байдаг тул маш гоё өнгөтэй цай гарах болов уу гэж бодож байна. Үүнээс гадна нэмж хэлэхэд, Эко уусдаг цайны орц найрлагад орсон байгалийн цэвэр жимсний зөөлөн эд болон үр хальс нь хөвж тунадгийг зарим хүн гайхдаг талтай. Үнэндээ энэ маань та байгалийн цэвэр жимсийг хатаагаад ууж байна гэсэн үг шүү дээ.
- Үндэсний үйлдвэрлэлд шинэ түүхийг бүтээж буй та бүхэнд баярлалаа цаашид улам ихийг хийж бүтээгээрэй. Сүүлийн үгийг танд үлдээе
Удахгүй Монгол оронд минь дэлгэр сайхан зуны улирал ирж бидний хүсэн хүлээсэн аялал зугаалганы цаг эхлэх гэж байна. Зуны хөгжилтэй өдрүүдэд өрнөх зугаатай аяллын хамгийн сайхан нь, бас чухал нь яах аргагүй уух зүйлс. Бид өмнө нь дандаа л ипмортын найруулдаг цай, сироп, хийжүүлсэн ундаа, элдэв нэмэлттэй шүүсийг цүнхэлж аваад гардаг байсан бол одоо таны сонголтонд үндэсний үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байна. Тиймээс хэрэглэгч танд импортыг орлох үндэсний шинэлэг брэнд болох “Эко” уусдаг цайг санал болгож байна. Мөн нэмж тэмдэглэхэд бид таны зуны аялалд зориулаад хөгжилтэй бэлгүүдийг бэлдсэнийг дуулгая. Ингэхдээ та “Эко аялал” сонирхогчийн гэрэл зургийн уралдаанд оролцоход л хангалттай гэлээ.
Эрхэм уншигч та “Эко” уусдаг цайтай хамт хөгжилтэй, зугаатай аяллынхаа гэрэл зургийг “Монос Хүнс” компанийн Facebook Page хуудсанд илгээгээрэй. Ингэснээр хамгийн сүүлийн үеийн нисдэг камер DJI Mavic drone тэргүүтэй олон шагналуудын эзэн болох боломж танд бүрдэх нь.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Монос Хүнс” компанийн Facebook хуудаснаас сонирхоорой.
|
https://ikon.mn/n/10kp
|
10kq
|
Ч.Содномцэрэн: Нэр дэвшигч болон намд иргэн, хуулийн этгээд нэг удаа л хандив өгч болно
|
А.Төгөлдөр, iKon.mn
|
05/22/2017 10:29:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцав.
-Нэр дэвшигчид тодорлоо, сонгуулийн зардлаа яаж бүрдүүлэх вэ?
- Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулахад зардал гаргана. Сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн хөрөнгө гэсэн гурван төрлийн хөрөнгөөс бүрддэг.
- Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх үү?
- Нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээлгэнэ. Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй. Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын данс нээлгэнэ.
- Ямар хугацаанд зарлага гаргах вэ?
- Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал сонгуулийн зардлын данснаасаа зардал гаргаж болно.
Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна.
Нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхлэж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.
- Сонгуулийн зардлыг юунд зарцуулах вэ?
- Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийн сурталчилгаа, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах болон бичиг хэрэг, шуудан холбоо, томилолт унаа, ажлын хөлс, урамшуулалд зарцуулна.
- Зардлын хэмжээг хэлнэ үү?
- Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас хуульд заасан хугацаанд тогтоож мэдээлсэн. Үүнд нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон.
- 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч, намын зардлыг хэдээр тогтоож байсан бэ?
- 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоож байсан. Нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 3 тэрбумаар, намынхыг 5.1 тэрбум төгрөгөөр тогтоож байсан.
- Хандивын хэмжээг хэлнэ үү?
- Сонгуулийн хандив нь мөнгөн ба мөнгөн бус гэсэн 2 хэлбэрийн байна. Мөнгөн хандивын хэмжээ нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байхаар хуульчилсан. Нэр дэвшигч болон намд иргэн, хуулийн этгээд нэг удаа л хандив өгч болно. Иргэний хувьд бэлэн мөнгөөр хандив өгч болно.
Харин хуулийн этгээдийг бэлэн мөнгөөр хандив өгөхийг хуулиар хориглосон. Хуулийн этгээд нь хандиваа дансаар дамжуулж өгөх ба уг хандивыг санхүү, татварын тайланд тусгана.
- Мөнгөн бус хандивт юу орох вэ?
- Мөнгөн бус хандивт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг хамаарна.
Мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгнө. Хугацааны хувьд сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл байна.
- Хандивт хориглосон зүйл байгаа юу?
Хориглосон заалт бий. Тухайлбал гадаад улс, гадаадын болон олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд гадаадын иргэн төрийн өмчийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив өгөхийг хуулиар хориглосон. Мөн 18 нас хүрээгүй хүн хандив өгч болохгүй.
- Сонгуулийн зардалд хэн хяналт тавих вэ?
- Нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Тайлан ирүүлэх хугацаа нь нэр дэвшигчийн санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор, харин нам 45 хоногийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь зардлын тайландаа аудит хийж дүгнэлт гаргуулсан байна.
Нам, нэр дэвшигчийн авсан хандив, түүний зарцуулалтын тайланг Үндэсний Аудитын газар хянана.
Үндэсний Аудитын газар нь зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хянаж 1 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, 2 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.
Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар хуульчилсан.
|
https://ikon.mn/n/10kq
|
10kr
|
САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг "ШУУД" МЭТГЭЛЦҮҮЛЭХИЙГ дэмжиж байна уу?
|
Б.Ану
|
05/22/2017 12:21:00
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сарын 26-ны өдөр болох билээ.
Монголын ард түмний сонголтыг мэргэн байлгах үүднээс, улстөрийн сонгуульд нэр дэвшигчдийн томоохон сорил болдог ШУУД мэтгэлцээнийг явуулах шаардлагатай эсэх дээр манай сайт санал асуулга эхлүүлж байна.
Мөн мэтгэлцээн явуулбал ийм төрлийн шууд нэвтрүүлгийг зохион байгуулагч телевиз, хөтлөгчдийг ч үзэгчид өөрсдөө сонгох боломж, тэдний хүсэлт ямар байгааг илрүүлэх зорилгоор хоёр, гурав дахь асуулгыг явуулж байгаа юм.
Телевизүүдийг жагсаахдаа "Максима Медиа"-ийн 2016 оны тайлангаас рейтинг өндөртэй сувгуудыг жагсаасан бөгөөд МҮОНРТ-ийг жагсаалт хамаарахгүй нэмж орууллаа.
Таны сонгох телевиз, хөтлөгч энэ жагсаалтад байхгүй бол бусад гэсэн хэсэгт бичих боломжтой.
|
https://ikon.mn/n/10kr
|
10ks
|
КОФЕНЫ ЭХ ОРОН БРАЗИЛААС Бразил кофег...
|
СУРТАЛЧИЛГАА
|
05/23/2017 09:03:00
|
Бразил бол кофены эх орон юм. Дэлхийн хамгийн том Амазон мөрний сав газрын экваторын бүсийн чийглэг, нарлаг, нам дор газар нь кофе тариалах хамгийн тохиромжтой нутаг.
Кофе бол Бразилын нэгэн бэлэг тэмдэг билээ. Бразил гэдэг үгийг сонсмогц хөл бөмбөг, эсвэл кофе, эсвэл карнавал л санаанд буудаг. Бразил кофег сонгох хэдэн шалтгаан бий. Үүнд:
Бразил дэлхийн хамгийн том кофе тариалагч, үйлдвэрлэгч, экспортлогч юм. Тус улс дэлхийн кофены 40 орчим хувь буюу жилд 3.0 сая орчим тонн кофе үйлдвэрлэдэг.
Амазон мөрний нам дор газар ургасан кофены үр нь бусад газрынхыг бодвол зөв хэлбэртэй, үнэр сайтай, хүчиллэг бус, амтлаг байдаг.
Бразилчууд кофеныхоо үрийг өвөрмөц аргаар буюу дотроос нь хатаадаг. Зарим фермер кофены үрийг эхлээд мөчир дээр нь хатааж, дараа нь хураадаг. Энэ нь кофены сайхан амт, үнэрийг хадгалдаг аж.
Бразилчууд кофеныхоо үрийг сорт, болц, чанар, хэрэглээнд тохируулан 4 үндсэн аргаар боловсруулдаг нь бразил кофены чанарыг баталгаажуулдаг.
Бразилийн Засгийн газар кофены сайтар боловсруулсан үрийг шинээр нь фермерээс зах зээлд шууд нийлүүлэх, улмаар экспортлох ложистик сүлжээ бүрдүүлсний ачаар бид хаа холын Бразилаас кофены сайн чанарын үрийг хугацаа алдалгүй импортлох боломжтой боллоо.
Монголчууд социализмын үед буюу XX зууны 70, 80-аад оноос орос дэлгүүрээр дамжуулан улаан лаазтай Бразил уусдаг кофетэй танилцаж эхэлсэн билээ.
Харин өнөөдөр Монголын үндэсний үйлдвэрлэгч “Бэсткап” компани Бразилаас кофены сайн чанарын жинхэнэ үрийг импортлон авч, 2,000С хүртэл хэмд хуурч боловсруулан, тээрэмдэн нунтаглаж, “BestCup” брэндийн “Бразил” уусдаг, чанадаг, капсултай, сүүтэй зэрэг бүх төрлийн кофе үйлдвэрлэж байна.
Монголын зах зээлд нийлүүлэгдсэн эдгээр бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа бөгөөд “Бразил оригинал”, “Бразил хар” гэсэн хоёр төрлийн сүүтэй кофег илүү таашаан хэрэглэдэг болсон байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “BRAZIL COFFE” Facebook хуудаснаас сонирхоорой.
|
https://ikon.mn/n/10ks
|
10kt
|
НОМЫН ТУХАЙ: “Хунтайж”
|
МОНСУДАР
|
05/22/2017 11:04:00
|
1513 онд Никколо Макиавеллийн (1469-1527) бичсэн “De Principatibus” бүтээлийг Монгол хэлнээ “Хунтайж” хэмээн орчуулан нийтийн хүртээл болгосонд хувь хүний зүгээс би ихээхэн сэтгэл хангалуун байна. Учир нь энэхүү бүтээл улс төр судлалын шинжлэх ухааны салбарт төр хэмээх судлагдахууны легитим чанар, төрийг шашны үзэл баримтлалаас салгаж ойлгоход чухал үүрэг гүйцэтгэснээс гадна 1992 оны үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн нэгдүгээр заалтын суурь үзэл санаа болох “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн утгыг энэ хүний бүтээлээс салгаж ойлгох боломжгүй юм. Үүнийг ч 1911 оны Богд Хаант Монгол Улсын түүх тодорхой батлан харуулдаг.
Дэлхийн түүхэнд, тэр дундаа улс төрийн философийн хүрээнд Томас Аквински (Thomas von Aquin 1225-1274) “Хүн төрөлхтөн төрөлхийн хуульд нийцэж амьдрах, төр ч төрөлхийн хуульд нийцэж зохион байгуулагдах ёстой, харин төрөлхийн хууль нь бурханы мөнхийн хуульд нийцэж, түүнээс эхтэй” байх ёстой гэсэн хандлагыг шинэчлэн, төрийг эрх мэдэл хэмээн тодорхойлохдоо шашин, төрийн асуудлыг зааглан үзсэн юм.
Хунтайж номонд “Улс төр бол төрийн эрх мэдэл” үзэл санааг гүнт улсын орших эс оршихуйн жишээгээр баяжуулж, хувь хүн төрийн сайн удирдагч байхын тулд эрх мэдэл олж авах, түүнийг бэхжүүлэх урлаг, арга барилыг эзэмшсэн байх ёстой” хэмээн мэргэжил, мэргэшсэн байх гэсэн захиргааны эрх зүйн санааг шинжлэх ухааны салбарт дэвшүүлсэн төдийгүй өнөөг хүртэлх түүхэн цаг хугацааны явцад улс төрчдийн ширээний ном болж чадсан юм.
Гэхдээ зарим хүмүүс, улс төрчид номын агуулгыг буруугаар ойлгох, уг бүтээлээр улс төрийг зорилгын төлөө хэмээн сурталчлах, зорилгодоо хүрэх арга барил нь улс төрчдийн ёс зүйгүй, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэлийг зөвтгөх боломжийг олгодог зэрэг олон шүүмжийг уг бүтээл дагуулдаг юм.
Та “Хунтайж” хэмээх энэхүү номыг уншсанаар өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн орчинд өрнөж буй олон зангилаа асуудалд өөрийн зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх чадвараа сайжруулах, улс төрчдийн үзэл баримтлал, үйлдлийг тухайн номын жишээгээр харьцуулан ойлгох боломжтой юм.
Удирдлагын академийн багш доктор, профессор О.Цэрэнчимэд
|
https://ikon.mn/n/10kt
|
10ku
|
Дэд сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай албан ёсны хэлэлцээ хийв
|
ikon.mn
|
05/22/2017 11:25:00
|
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-ий урилгаар энэ оны 5 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчлав.
Дэд сайд Б.Батцэцэг айлчлалын хугацаанд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга, Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Ардын Дээд Хурлын Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ен, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-тэй албан ёсны хэлэлцээ хийв.
Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, бүс нутгийн байдлын талаар санал солилцов.
Яриа хэлэлцээний үеэр дэд сайд Б.Батцэцэг энэ оны 6 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IV бага хуралд БНАСАУ-аас албан ёсны төлөөлөгч оролцохыг урив.
Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд боллоо.
Эх сурвалж: ГХЯ
|
https://ikon.mn/n/10ku
|
10kv
|
Нийслэлд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ
|
А.Төгөлдөр, iKon.mn
|
05/22/2017 11:34:00
|
Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.
Энэ хөтөлбөр нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой юм.
Тэгвэл Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Цагдаагийн газар
|
https://ikon.mn/n/10kv
|
10kw
|
Хойд Солонгос пуужин харвасан тохиолдолд Трампад 10 минутын бодох хугацаа бий
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/22/2017 11:41:00
|
Хойд Солонгосын дэглэм АНУ-ын эх газарт цөмийн цохилт өгөх үед ерөнхийлөгч Дональд Трамп ямар хугацаанд хариу цохилт өгч чадахыг мэргэжилтнүүд тооцоолжээ.
“Union of Concerned Scientists” байгууллагын Global Security Program хөтөлбөрийн захирал, ахлах судлаач Дэвид Райтын тооцоолсноор “пуужинг харвасныг мэдэх, ямар төрлийнх болохыг тодорхойлох зэрэг үйлдлүүдэд багагүй хугацаа зарцуулах тул ерөнхийлөгчид 10 минутын дотор шийдвэр гаргах хугацаа үлдэж байгаа” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл Дональд Трамп 10 минутын дотор хариу цохилт өгөх, өөр ямар нэг хариу арга хэмжээ авах шийдвэр гаргах боломжтой гэнэ. Хариу цохилт өгөх шийдвэр гарсны дараа газраас тив хоорондын баллистик пуужин харвахад 5 минут, шумбагч онгоцноос харвахад 15 минутын бэлтгэл хугацаа мөн шаардана гэжээ.
Гэхдээ мэргэжилтнүүд Хойд Солонгос Америкийн эрэг хүрэх чадалтай пуужин бүтээж чадаагүй байгаа гэж үзсээр байгаа юм. Үүнээс гадна пуужин нь хүнд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай эсэх нь ч эргэлзээтэй байна.
Германы ST Analytics компанийн пуужингийн шинжээч Маркус Шиллер мөн Райттай ижил тооцоолол хийжээ. Тэдний нэгдсэн дүгнэлтээр Хойд Солонгосын пуужин АНУ-ын баруун эргийн Сиэтл, Лос Анжелес зэрэг хотуудад 30 минутын дотор хүрэх гэнэ. Харин зүүн эргийн Нью Йорк, Вашингтон хотуудад хүрэхэд 40 минут шаардлагатай гэжээ.
Хүрэх хугацааг богиносгох арга нь шумбагч онгоцноос пуужинг харвах юм. Гэхдээ Хойд Солонгос өнгөрсөн онд анх удаа шумбагч онгоцноос пуужин харвах туршилт хийсэн бөгөөд дайнд ашиглахын тулд хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэнэ.
Харин Өмнөд Солонгосын Сөүл хотын иргэд хойд хөрш нь довтолсон тохиолдолд ердөө 6 минутын дотор хоргодох байранд орох ёстой болж байна. Токиогийн хувьд энэ хугацаа 10-11 минут болж байгаа аж.
Ийм богино хугацаанд Пёньян хариу цохилт амсахгүйгээр Сөүлийг газрын хөрстэй тэгшилж амжихгүйг мэргэжилтнүүд баталж байна. Гэхдээ энэ хооронд Сөүл хот багагүй хохирол амсах гэнэ.
Өмнөд Солонгос болон Японы хувьд нэгэн зэрэг олон пуужингийн цохилт амсах боломжтой нь санаа зовоож байгаа юм. Хойд Солонгос дундын тусгалын олон пуужинтай, өнгөрсөн гуравдугаар сард зэрэг харваж туршиж байв.
Эх сурвалж: Independent
|
https://ikon.mn/n/10kw
|
10kx
|
Мобикомчууд 1,000 мод бүхий “Моби Төгөл”-ийг байгуулж байна
|
СУРТАЛЧИЛГАА
|
05/22/2017 11:45:00
|
Өнгөрсөн жил Мобиком Корпорацийн ажилтнууд 20 жилийн ойгоо тохиолдуулан, Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлыг бууруулах, нийслэл хотын цэвэр усны эх ундаргыг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд нэгдэн, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 1,000 мод тарьж “Моби Төгөл”-ийг бий болгосон билээ.
Модыг нэг удаа тариад орхих биш өөрөө бие даан ургах чадвартай болтол нь сайтар арчлах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг.
Тэгвэл өчигдөр үүрэн холбооны ууган оператор Мобиком Корпорацийн 1,000 гаруй ажилтнууд өөрсдийн байгуулсан төглөө услан арчилж, орчин тойрных нь хогийг цэвэрлэлээ. Уг “Моби Төгөл” ирэх 20 жилд 40,000 гаруй хүнд хүрэлцэхүйц цэвэр агаар, хүчил төрөгч бэлэглэх болно.
“Бидний бий болгосон “Моби Төгөл” маань ирээдүйд нийслэл хотын хүн бүр, үр хүүхдүүдтэйгээ хамт ирж, аз жаргалтай мөчүүдээ өнгөрөөдөг сайхан газар болно гэдэгт итгэлтэй байна. Мобиком Корпораци Монгол Улсын ТОП компаниудын нэгийн хувьд нийгмийн хариуцлагаараа бусдыгаа үлгэрлэн манлайлж, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байх болно.” хэмээн Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада энэ арга хэмжээг нээн хэлсэн юм.
Мобиком Корпораци нь Монгол Улсад нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч тэргүүлэгч компанийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд орон нутгийн 61 сумдад буюу нийт сумдын 23 хувьд орчин үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж байгуулсан бөгөөд уг төсөлд нийтдээ 1.5 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Мөн Хүүхдийн тусламжийн утас 108 төсөл, Мазаалай хамгаалах төслүүдийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна.
Мобиком Корпораци ХХК
|
https://ikon.mn/n/10kx
|
10ky
|
Берлин Зоогийн бүх салбараар "Хуушуурны баяр" зарлаж байна
|
СУРТАЛЧИЛГАА
|
05/22/2017 11:45:00
|
#Берлин_Зоог энэ удаагийн ээлжит хоолны баяртаа Монголчууд бидний хамгийн түгээмэл хэрэглэгддэг хоол болох #ХУУШУУР-ыг өргөн барьж байна.
Бид өмнөх саруудад #Цуйвангийн_баяр #Шөлний_баяр хийж та бүхэнд өргөн барьсан билээ. Харин энэ удаа бид урин дулаан цаг ирж Наадам дөхсөнтэй холбогдуулан бүх салбаруудаараа 4-н төрлийн хуушуур бэлтгэн 5-р сарын 15-с 31-г хүртэл хуушуурын баяраа зарлаж байна. Үүнд:
#Үхрийн_махтай_хуушуур_сэт
#Хонины_махтай_хуушуур_сэт
#Ногоотой_хуушуур_сэт
#Тахианы_махтай_хуушуур_сэт
Хуушуурны сэт бүр салат эсвэл кимчи гэх мэт хачир дагалдах болно.
Хуушуурыг эмчилгээнд
Хуушуурыг эмчилгээний чанартай идээн ундаандаа хэрэглэж ирсэн түүх бий.
Хавар зуны заагт хуушуур /битүү шарсан хоол/ идэх нь хий хөөх, тамир тэнхээ нөхөх, хаврын хавсарганд сульдсан биеийг тэнхэрүүлэх зорилготой аж. Мөн нялх яргуй, халгай гэх мэт эмийн ургамалаар баяжуулан иддэг байсан түүх бий.
Халуун хуушуурыг чимх цоолж уурыг нь үнэрлэх, гартаа атгах, олон ясны уулзварт бүлээн жин тавих, давсаг, хөлийн ул, эрээн булчинд жин тавьж хий хөөдөг уламжлалтай.
Харин үүнийг орчин цагт уялдуулан Берлин Зоогийн бүх салбараар та бүхэнд Хуушуураа хүргэж байна.
Хуушуурын түүхээс сөхвөл
Хуушуур бол Монгол үндэстний хоол гэдэг нь түүхэн сурвалжаас харж болно. Манай нүүдэлчин өвөг дээдэс маань Төв ази болон зүүн Европт суурьшин амьдарч байсан учир Оросууд Татар Монголчуудаас хуушуур хийх арга сурчээ.
Бидний дунд, “хуушуур” гэдэг үг нь Хятад хэлнээс Монголд хэлний соёлд нэвтэрсэн гэдэг. Үүнийг Хятад хоол гэх ойлголт нэлээд тархжээ. Мөн хуушуур гэх мэт гурил орсон бүх хоолыг Хятадаас гаралтай болгосоор, эцэстээ хорхог боодогноос өөр үндэсний хоолгүй болох дөхжээ. Мөн зарим түүхийн хуудаснаа Хятадууд мөн л биднээс сурсан гэж тэмдэглэсэн байх нь бий. Гагцхүү тухайн үеийн Монголчууд хуушуурыг “Халудай” гэж нэрлэдэг байсан юм. Он цаг улиран өнгөрсөөр Хуушуур гэдэг нэршлээр нэрийдэх болсон байна.
Гэхдээ хуушуур нь зөвхөн Монгол үндэсний хоол уу гэвэл бас л үгүй бололтой. Бидний хуушуур гэж нэрлэж буй энэ хоол Төв Ази, Кавказ, Европын улсуудад түгээмэл бөгөөд, цаашилбал Энэтхэг, Өмнөд болон Хойд Америкт хүртэл өөрсдийн онцлогт тааруулан хийж иддэг билээ. Хуушуурыг шарвин, хайрмаг, дугуй, чимхмэл, дэлбэгэр, гамбиран гэхчилэн хэлбэр дүрсээр нь ялган ирсэн нь дэлхийд түгээмэл тархсан энэ хоолны Монгол хувилбар илүү баялаг гэж үзэх юм. Харин сүүлийн үед “Содон хуушуур”, “Халиартай хуушуур”, “Ээжийн хуушуур”, “Баялаг хуушуур”, тэр ч атугай “Чингис хуушуур” гэхчилэн янз бүрийн нэр өгөх болжээ. Хөдөө орон нутгийн зам дагуу ийм нэртэй мухлаг, гуанз олныг харж болох билээ.
Зарим хоолны газруудад хуушуурыг “халтуурдан” хийж гурил мах нь тэнцвэргүй чанаргүй гарах тохиолдол их байдаг. Үүнтэй холбоотой нэгэн хөгтэй болсон явдлаас дурьдвал:
Билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин нэгэн гуанзанд ороод хоёр ширхэг хуушуур захиалж авчээ. Тэрбээр хуушуураа идэж дуусаад суугаад л байх юм гэнэ. Зөөгч бүсгүй түүн дээр очиж:
- Та дахиад юм захих уу? гэхэд их эрдэмтэн маань:
- Үгүй ээ. Би хоёр хуушуур аваад сая гурилыг нь идчихлээ. Одоо махыг нь хүлээж байна гэсэн гэдэг.
Үүнтэй адил төстэй явдлууд гадуур үргэлж тохиолддогийг бид бүгд сайн мэднэ.
Харин манай Берлин Зоогийн хуушуур махаар элбэг байхыг бид амлаж байна.
Утас: 7777-1212
|
https://ikon.mn/n/10ky
|
10kz
|
ХААН БАНК хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл олгож эхэллээ
|
СУРТАЛЧИЛГАА
|
05/22/2017 12:03:00
|
ХААН Банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалинийн зээлийг 2017 оны 5-р сарын 18-аас эхлэн салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэллээ.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл нь богино буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 18.0% буюу сарын 1,5%-ийн хүүтэй байх юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 12 сар тасралтгүй төлсөн, 5-аас доошгүй жил төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллаж буй багш, эмч, ажилтнууд хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээлд хамрагдах боломжтой.
Хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн боломжтой цагтаа өөрт ойр ХААН Банкны салбарт хандан зээлээ аваарай.
Холбоотой асуулт хариултууд:
- Зээлийн тавигдах шаардлага, бүрдүүлэх материал юу вэ?
- Дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрч буй зээлийн үлдэгдэлгүй байх,
Зээлийн нийт орлогын харьцаа/цэвэр орлогын харьцаа хангахуйц сарын төлбөрийн хэмжээ нь зээл хүсэгчийн сарын цэвэр цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байх,
ХААН Банкаар цалингаа авдаг байх,
Сүүлийн 1 жилийн хугацаанд тасралтгүй НДШ төлсөн байх,
Тухайн байгууллагадаа 5 жил буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан байх, зээлийн судалгаа хийгдэх үед тухайн байгууллагад ажиллаж байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Улсын төсвөөс санхүүждэг бүх төрлийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт тогтвор суурьшилтай ажилладаг байх.
- Урьд нь зээлтэй хүн энэхүү зээлийг авах боломжтой юу? Материалаа хаана өгөх вэ?
- Цалингийн зээлийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа. Тиймээс та цалингийн зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа энэхүү зээлд хамрагдах боломжтой бөгөөд ХААН Банкны бүх салбар нэгжээр дамжуулан олгоно.
- Өмнө нь цалингийн зээл авсан хүн зээлээ хөнгөлөлттэй зээлд шилжүүлж болох уу?
- Харилцагчийн өмнө авсан зээлийг хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломжгүй юм. Тиймээс цалингийн зээл хүсэгч нь өмнө нь авсан зээлээ бүрэн төлж дууссаны дараа богино хугацаатай бага хүүтэй зээлийг авах боломжтой болно.
- Нэмэлт зээл авах боломжтой юу?
- Хуучин зээлтэй харилцагчийн хувьд нэмэлт зээл авах бол өмнө авсан нөхцөлөөрөө авна. Харин хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл авч ашиглан хэсэг хугацааны дараа тухайн зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авах боломжтой бөгөөд зээлийн хугацаа хэмжээ нь 6 сарын цалингийн нийлбэр болон 6 сараас хэтрэхгүй байна. Энэхүү нөхцөлөөс хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээлийн үлдэгдлийг энгийн нөхцөлтэй цалингийн зээлд шилжүүлэн нэмж зээл авах боломжтой ба зээл авсан салбар нэгж дээр очиж хүсэлтээ өгнө.
- Хүсэлт хүлээн авч дуусах хугацаа гэж бий юу?
- Хүсэлтийг 2017.05.18-ны өдрөөс эхлэн хүлээн авч эхэлж буй бөгөөд дуусах хугацааг заагаагүй тул та бүхэн өөрийн боломжтой цагтаа банкинд ирж хүсэлтээ гарган зээлээ аваарай. ХААН Банкны аль ч салбарт хандах боломжтой.
- Зээл авахад шимтгэлтэй юу?
- Зээл олгох үйлчилгээний шимтгэл болон өргөдлийн хураамж авахгүй болно.
- Зээлийн хүүний бууралттай холбоотойгоор сарын эргэн төлөлтөд орох өөрчлөлт ямар байх вэ?
- Сарын зээлийн төлөлт нь буурна.
|
https://ikon.mn/n/10kz
|
10l
|
Иргэний оролцоотой төсвийн саналыг маргаашаас авч эхэлнэ
|
Г.Номин, iKon.mn
|
11/06/2013 10:44:00
|
Нийслэлийн иргэний танхимд “Иргэний оролцоотой төсөв 2014” төслийн үндсэн ажил болох иргэдээс санал авах ажлыг хийх 300 гаруй төрийн албан хаагчдад үндсэн чиглэл заавар өгөх семинар яг одоо болж байна.
Семнарт Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, хотын ерөнхий менежер Б.Бадрал, НЗДТГ-ын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, тамгын газрын нутгийн захиргааны хэлтсийн дарга Ч.Ганболд нар оролцож байгаа бөгөөд семинарт хамрагдсан төрийн албан хаагчид нийслэлийн 152 хороонд очиж иргэдийн саналыг авна.
Саналын хуудас тараах ажил өчигдөр эхэлсэн. Энэ ажил өнөөдөр дуусч энэ сарын 7,8-ны өдрүүдэд иргэдийн саналыг аваад есний өдрөөс нэгтгэн дүгнэх ажил эхлэх юм байна.
Хамгийн их давтагдсан, нийслэлийн төсвөөр хэрэгжих боломжтой санаануудыг боловсруулж энэ сарын 12, 13, 14-ний өдрүүдэд хороо тус бүр дээр иргэдийн хэлэлцүүлэг өрнүүлэн оновчтой шийдвэр гаргах ажээ.
|
https://ikon.mn/n/10l
|
10l0
|
Аз жаргал эрч, хүчээр дүүрэн нийслэл хот
|
СУРТАЛЧИЛГАА
|
05/22/2017 12:59:00
|
Жил бүр зохион байгуулагддаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн өдрөөр нийт 36’000 тамирчид нийслэл хот болон хөдөө орон нутгаас хүрэлцэн ирж хамрагдлаа.
Энэ жилийн онцлог АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭХ байлаа.
Гэр бүлээрээ хамтдаа оролцож аз жаргалыг бие биедээ түгээж байлаа.
87 настай буурай маань хүртэл залуус биднийгээ манлайлан АЗ ЖАРГАЛ-ыг түгээн оролцлоо.
84 настай буурай маань 10км-т оролцлоо.
Анд найзууд хамтдаа бие биедээ дэм өгөн гүйлээ.
Энэ өдөр бүх хүн л аз жаргалыг мэдэрцгээн хамтдаа оролцлоо.
Ингээд харахад 36’000 өөр аз жаргалын өнгө Улаанбаатар хотыг нэг өдөр ч гэсэн чимж чадлаа.
Аз жаргалтай GP Минионууд маань тун удахгүй хөдөө орон нутгийнхаа ард иргэдтэй нэг өдрийг өнгөрүүлэх нь...
|
https://ikon.mn/n/10l0
|
10l1
|
"Хэрвээ эмч нарт мөнгөө өгч амжсан бол ДҮҮ МИНЬ өнөөдөр АМЬД байх байсан ч юм билүү..."
|
А.Үлэмж, iKon.mn
|
05/23/2017 10:46:00
|
“Биднийг хагалгааны өрөө рүү ороход талийгаачийн аманд нь ямар ч гуурс байхгүй, ам, хамар руу нь бинт хийчихсэн, гар нь цэл хүйтэн байсан. Хоёр эмч цээжин дээр нь массажаар хиймэл амьсгаа хийж байсан. Ямар ч амьсгал дэмжих аппарат байхгүй.
Дүүг минь өнгөрсний дараа биднийг оруулсан байх гэж сэжиглэж байгаа. Тэгээд бидний нүдийг хуурах гэж л хиймэл амьсгаа хийж байгаа дүр үзүүлсэн байх" гэж гурав дахь хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байхдаа учир битүүлгээр нас барсан Б.Энхчимэгийн ах Б.Энхбаяр ярилаа.
Эрүүл саруул хоёр хүүхэд төрүүлсэн эх, гурав дахь хүүхдээ төрүүлхээр Нийслэлийн Хоёрдугаар Амаржих Газарт очоод амиа алдсан хэрэг энэ сарын 3-ны өдөр гарчээ. Эмэгтэйг амьсгал хураах үед хүүхдийг нь кесеров хагалгаагаар төрүүлсэн ч охины бие одоо маш хүнд байдалд байгаа гэнэ. Хүчилтөрөгчийн дутмагшлаас үүдэн тархи нь ажиллагаагүй төрсөн гэж эмч нар хэлжээ. Охин төрсөн цагаасаа хойш байнгын таталттай, хөхөх, уйлах рефлексгүй, гуурсаар хооллож байгаа аж.
Эмч нарын хэлж буйгаар цаашид охин жирийн хүүхэд шиг эрүүл өсөхөд хүндрэлтэй, маш их халамж, сувилгаа, эмчилгээ шаардагдсан хүүхэд болно гэж анхааруулж буй гэнэ.
Энэ хэргийн талаар бид талийгаачийн нөхөр Н.Баттөмөр болон ах Б.Энхбаяр, эгч Б.Энхжаргал нартай нь уулзаж ярилцсан юм.
Талийгаач Б.Энхчимэг нь жирэмсэн байхдаа ямар нэгэн хүндрэл өгч байгаагүй, тээлт хэвийн, жирэмсний эхний болон хожуу үеийн хордлогод ч ордоггүй байсан гэж түүний нөхөр ярьж байв.
Талийгаач тавдугаар сарын 1-нд хэвтэх бичиг аван дүүргийнхээ харьяа эмнэлэг болох Нийслэлийн II амаржих газарт хэвтэхээр очжээ. Очиход дотуур үзлэг хийж, эмч нар “41 недель арай болоогүй байна. Маргааш гэхэд 41 болчихно. Өнөөдөр ор байхгүй. Маргааш ирээд хэвт” хэмээн буцаажээ.
Маргааш өглөө нь буюу тавдугаар сарын 2-нд талийгаач нөхөртэйгөө цуг эмнэлэгт хэвтэхээр очжээ.
Тэр өдрийн болсон үйл явдлыг талийгаачийн гэр бүл ийнхүү ярив.
09:00-10:00 цагийн үед эмнэлэгт очсон.
15:00 цагт эхнэртэйгээ утсаар ярихад “Ор байхгүй гээд коридорт зогсож байна. Ор гарахаар тасагт оруулах байх” гэв.
18:00 цагийн үед эхнэр залгаж “Эмч дотуур үзлэг хийж байгаад миний усыг хагалчихлаа. Орой сэдээх эм тавина гэсэн. Тэгээд өглөө 06 цаг хүртэл төрөхгүй бол дусал хийж төрүүлнэ гэсэн”.
23:00 цагийн үед эм тавьсан.
01:00 цагийн үед залгахад “Эм тавьсны дараа жаахан дуншиж өвдөх янз ороод больчихлоо”.
05:00 цагийн үед залгахад “Хэвэндээ л байна. Одоо дусал хийх байх даа”.
08:30 цагийн үед залгахад “Эмч нар ээлжээ хүлээлцэж байна”.
09:14 цагт эхнэр залгаж “Доошоо юм гараад байна. Хоёр ширхэг памперс аваад ир” гэсэн. (Талийгаачтай ярьсан хамгийн сүүлийн яриа)
Ингээд захисан зүйлийг нь маш хурдан авчирж өгч, сувилагчаар оруулуулсан.
09:40 цагаас хойш хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй.
10:10 цагийн үед хүмүүс бужигналдаж эхэлсэн. “Ягаан бэлтгэлийн өмд, ягаан табчиктай эх цээжнээсээ дээш хөв хөх болоод ухаан алдаад уначихлаа. Эмч нар дээшээ аваад явчихлаа” гэсэн
10:20 цагийн үед нэг цагаан халадтай хүн гарч ирээд “Энхчимэгийн ар гэрээс хүн байна уу. Ар гэрийнхнийг нь яаралтай дууд” гэсэн. Эхнэрийн ах, эгч маш хурдан ирсэн.
10:27 цагт ”Хүүхэд төрсөн" гэж бүртгэсэн.
10:40-10:50 цагийн үед эргэлтийн хаалгаар дотогш өрөөнд оруулж “Энхчимэгийн бие маш хүнд байна. Мэс заслын үйл ажиллагаа явагдаж байна. Та нар таньж мэддэг лам хуврагадаа хэлээд, хамаатан саднаа бүгдийг нь цуглуулаарай. Өргөж, цацдаг юм байвал цацаж, өргөөрэй” гэсэн.
13:30 цагийн үед өөр эмч уулзаж “Энхчимэг бол маш хүнд. 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй хүн байна. Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ураг орчмынх нь шингэн судсаар нь гүйгээд бөглөрөл үүссэн. Тэрнээс болоод цус нь бүлэгнэхгүй, гарах боломжгүй бүх л газраар нь цус нь садраад тогтохгүй байна. Бид савнаас нь тайрч аваад оёсон ч оёдлоор нь цус шүүрээд байна. Булчин хэсгүүдийг нь оёсон ч цус тогтохгүй байна. Амьдрах найдвар тун бага. Хүүхдийг нь хагалгаагаар төрүүлсэн. Хүүхдэд нь ч гэсэн их хүнд байгаа. Хүүхдийнх нь зүрхний цохилт маш сул, ганц хоёр цохилох төдий л байна. Төрөл төрөгсдөдөө хэлээрэй” гэжээ.
Эмч нар хоёр удаа л гэрийнхэнтэй нь уулзсан байна. Биеийн байдал ямар байгааг асуух үед “Мэс засал хийгдэж байна” гэдгээс өөр хариулт өгөхгүй байв.
14:50 цагийн үед хагалгааны өрөө рүү талийгаачийн гэр бүлийнхнийг оруулжээ.
Тэр үед талийгаач аль хэдийн ухаангүй хамар, амандаа бинттэй, эмч нар гараараа цээжин дээр нь хиймэл амьсгаа хийж байгаа байдалтай байжээ.
15:44 цагт “Нас барсан” гэж эмнэлэгийн карт дээр бүртгэсэн. Шалтгаан нь "Ургийн шингэний бөглөрөл" гэсэн оноштой байжээ.
Эргэлзээ
1. Амьсгалын аппаратгүй хиймэл амьсгаа хийж байсан
Энэ талаар ах Б.Энхбаяр “Биднийг хагалгааны өрөө рүү ороход талийгаачийн аманд нь ямар ч гуурс байхгүй, ам, хамар руу нь бинт хийчихсэн, гар нь цэл хүйтэн байсан. Хоёр эмч цээжин дээр нь массажаар хиймэл амьсгаа хийж байсан. Ямар ч амьсгал дэмжих аппарат байхгүй.
Дүүг минь өнгөрсний дараа биднийг оруулсан байх гэж сэжиглэж байгаа. Тэгээд бидний нүдийг хуурах гэж л хиймэл амьсгаа хийж байгаа дүр үзүүлсэн байх. Ер нь эмч нар маш их цаг алдаж, дүүг минь цус алдуулж алдуулчихаад л ухаан алдахад нь л хөдөлж эхэлсэн гэж бодож байна. Тэр үед нэгэнт оройтсон байсан байх. Тэгээд ар гэрийнхнээс нь айхдаа шаардлагатай бүр арга хэмжээг авч байгаа дүр үзүүлсэн байж болзошгүй. Ер нь бол дүү минь ухаан алдаад нэг их удалгүй л өнгөрсөн байх” гэв.
2. Цус алдаж байх үед дусал хийж байсан
Талийгаач 09:14 цагийн үед доошоо юм гараад байна хэмээн памперс захих үед цус алдаж байсан гэж талийгаачийн гэрийнхэн дүгнэж буй. Гэтэл яг тухайн үед талийгаачтай ойр орчимд нэг тасагт байсан ээж нар "Дусал хийлгэж байгаад гэнэт ухаан алдсан" хэмээн хэлсэн байна. Тэгэхээр цус алдаж байхад нь дусал хийж байсан болж таарч байна. Харин цус алдаж байгаа тохиолдолд дусал хийж болохгүй, яаралтай хагалгаа хийх заалттай байдаг аж.
3. Үг үйлдэл зөрж байна
Эгч Б.Энхжаргал "Дүү минь өмнөх орой нь нөхөр рүүгээ “Ус хагалчихлаа” гэж ярьсан байдаг. Гэтэл эмч нар өглөөний 07:00 цагт усыг нь хагалсан гэж хэлж, тэмдэглэсэн байгаа юм. Хоёр удаа төрсөн хүн чинь ус гарч байгаа эсэхээ мэднэ шүү дээ. Анхны төрөгчид бол магадгүй төөрч, будилна гэхсэн. Гэхдээ усыг нь хагалахдаа их өвтгөсөн байж магадгүй гэж бодоод байна. Хэр баргийн юманд уурладаггүй, их тайван хүн шүү дээ. Тэр үед нэг алдаа гарсан байх магадлалтай. Магадгүй усыг нь хагалах гэж байгаад ихэсийг нь гэмтээж, ховхолсон ч байхыг үгүйсгэхгүй" гэв.
4. Эмч нар талийгаачийн карт дээр засвар хийсэн
Эгч Б.Энхжаргал "Сонгинохайрхан дүүргийн 10 буудалд байдаг амбулаторид дүү маань хяналтад байсан юм. Гэтэл дүүг маань өнгөрсний дараа хяналтынх нь эмч II амаржих газар дээр ирээд охиныг нь аргалж байгаад талийгаачийн картыг эх хувиар нь авсан байгаа юм. Охин нь өгөхгүй гэхэд нь “Та нарт л туслах гэж байгаа юм. Канондуулчихаад л аваад ирье” гээд авсан байна лээ. Гэтэл тэр картынх нь эх хувь дээр засвар хийж, нэмэлтээр баахан юм биччихээд канондоод авчирч өгсөн. Тэрийг нь яаж мэдсэн бэ гэхээр миний дүү надтай байнга чат бичдэг байсан. Тэгэхдээ эмч ийм юм бичиж өглөө гээд картынхаа зургийг авч явуулдаг байсан. Гэтэл миний утсан дээр байгаа талийгаачийн хяналтын карт эх хувьтайгаа зөрж байна.
Хэргийг шалгуулахаар Цагдаагийн хэлтэст хандсан
Дээрх баримтууд дээр үндэслэн талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор ар гэрийнхэн нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа аж. Хэргийг тавдугаар сарын 5-нд шалгуулахаар өргөдөл өгсөн ч одоог хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрсээр байгаа юм.
Мөн талийгаачийг өнгөрөхөд Эмгэг, судлалын хүрээлэнгийнхэн цогцсоос дээж авч, шинжилгээ хийсэн байна. Гэвч гэрийнхэн нь үнэн зөв дүгнэлт гаргасан эсэхэд эргэлзэж Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хандсан байна. Шинжилгээний хариу 10-14 хоногийн дараа гардаг тул хүлээгдэж байгаа юм байна.
Энэ талаар ах Б.Энхбат "Бид энэ асуудлаар хөөцөлдөөд явахад алхам тутамд хүнд суртал гарч ирж байна. Бид ардаа ажил төрөлтэй амьдралтай хүмүүс. Гэтэл цагдаагийн байгууллага их удаан ажиллаж байна. Бидний өмнөөс хэргийн ул мөрөөр явж байх ёстой байтал, өргөдөл өгчихсөн хүлээгдэж байгаа гэх мэтээр тайлбар тавьж байгаа нь асуудлыг хуучруулж, удаашруулж байна.
Жишээ нь, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хандахад цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор шинжилгээ хийдэг гэсэн. Ингээд цагдаад хандахад ШШҮХ-гээр шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн. Тэр үед бас амралтын өдөр таарсан байсныг ч хэлэх үү, ер нь боломжгүй гэдэг хариуг сонссон л доо. Гэтэл бид Даваа гарагийн өглөө талийгаачийгаа хөдөөлүүлэх байсан юм. Ингээд арга мухардаад дүүргийн прокурор Амгаланбаатарт хандахад бидний асуудлыг маш шуурхай шийдээд, ЭХЭМҮТ-ийн шарил хадгалах газраас ШШҮХ-рүү шилжүүлж задлан шинжилгээ хийлгүүлсэн.
Хэрэв цагдаад найдаад бид хүлээгээд суусан бол Шүүх эмнэлгийн задлан ч хийгдэхгүй байлаа.
Өчигдөр л гэхэд бид прокурорт хандсан. Гэтэл прокурор "Энэ хэрэг над дээр тавдугаар сарын 9-нд ирсэн юм байна. Би мэдээгүй байсан байна" гэж байсан. Өөртөө ирсэн хэргийг мэдээгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Ийм л хойрог хандаж байна" гэлээ.
Энэ хэрэг миний дүүгээр дуусаасай
Талийгаачийн нөхөр Н.Баттөмөр эхнэрээ төрөх эмнэлэгт хэвтүүлэхдээ халаасанд нь 50,000 төгрөг хийгээд “Хэрэг болох байх. Эмч нартаа өгөөрэй. Өөр мөнгө төгрөг хэрэг болбол хэлээрэй” гээд оруулжээ. Гэвч талийгаачийн хувцаснуудыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөд мөнгөө хэрэглэж амжаагүй байсан гэнэ.
Эгч Б.Энхжаргал "Магадгүй дүү маань өвдөөд мөнгөө өгөх ч сөхөөгүй байсан байх. Хэрвээ өгсөн байсан бол өнөөдөр амьд байх байсан ч юм билүү гэж бодох юм. Өнөөдөр бид хэчнээн заргалдаад дүүгээ босгоод авч чадахгүй ч гэлээ цаашид ийм хэрэг дахиад гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Мөнгө өгсөн хүнд сайхан ханддаг тогтолцоо нэгэнт л бий болсон байна. Энэ тогтолцоо байгаа цагт дахиад нэг эх эндэхийг үгүйсгэхгүй. Холбогдох албан тушаалтнууд энэ тал дээр анхаараасай. Энэ хэрэг миний дүүгээр дуусаасай".
Харин бид энэ талаар II амаржих газраас тодруулга авах гэж оролдсон боловч хариуцах эмч нар нь эзгүй байна гэсэн шалтгаанаар уулзсангүй.
|
https://ikon.mn/n/10l1
|
10l2
|
Гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг эрс буурчээ
|
С.Бадрал, iKon.mn
|
05/22/2017 12:54:00
|
Нийслэлд урамшилт эргүүл ажиллаж эхэлснээр гэмт хэргийн гаралт, ялангуяа гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. 2017 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 16 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буурсан дүн гарчээ.
Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 34, дээрэмдэх 17, бусдын эд зүйл хулгайлах 28.8, танхайрах гэмт хэрэг 20 хувиар тус тус буурсан байна. Энэ дүн мэдээнээс харахад хэв журмын урамшилт эргүүл ажиллуулсан нь үр дүнгээ өгч буй нь харагдаж байгаа юм.
Сургууль цэцэрлэгийн бага насны хүүхэд зам тээврийн осол өртөх явдал эцэг эхчүүд төдийгүй нийслэлчүүдийн санааг зовоосон асуудал. Үүнийг шийдэх, багасгахад урамшилт эргүүл багагүй үүрэг гүйцэтгэх болсон байна. Тухайлбал, урамшил эргүүл нь эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сургууль, цэцэрлэгийн эхлэх, тарах цагуудад бага насны хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, 2,148 бага насны хүүхдийг зам хөндлөн гарахад тусалж, сургуулийн нийгмийн ажилтан болон эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Аюулгүй хот” төслийн хүрээнд “Эргүүл” дэд хөтөлбөр хэрэгжиж буй.
“Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хэв журмын урамшилт эргүүлүүд давхардсан тоогоор 23,244 хүн цагийн эргүүл гүйцэтгэжээ. Үүрэг гүйцэтгэх явцадаа 6.3 мянган иргэн, 987 аж ахуйн нэгжид яриа хийж иргэдийг мэдээллээр ханган, гэмт хэрэг зөрчлийн талаар өгсөн 2468 мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулснаар иргэдийн өмчийг хулгайлах 7 гэмт хэрэг, 518 зөрчлийг илрүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 141 этгээдийн талаар мэдээлэл өгч, цагдаагийн байгууллагын судалгаа хяналтад авахуулсан байна.
Эргүүлийн алба хаагчид иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 36 мянга орчим дуудлага мэдээлэл хүлээн авч, 79 гэмт хэргийг халуун мөрөөр нь, 84 гэмт хэргийг таслан зогсоон илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 51 оргодлыг олж тогтоосон байна.
|
https://ikon.mn/n/10l2
|
10l3
|
Сонгуулийн хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг ЗУРГАА ХҮРТЭЛХ САР түдгэлзүүлнэ
|
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
|
05/22/2017 13:46:00
|
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож, тус байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, өргөдөл, гомдлоо хүргүүллээ.
Энэ үеэр бид тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ШӨХТГ-аас тавих хяналтын талаар асууж тодруулсан юм. Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол бидэнд дараах мэдээллийг өглөө.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль сар гаруй хугацааны дараа болох гэж байна. Энэ сонгуулиар ШӨХТГ ямар хуулийн дагуу, ямар хяналт тавьж ажиллах вэ?
-2012 оны сүүлээс Сонгуулийн тухай хуулийн хоёр зүйл заалт дээр хяналт тавьж ажиллах чиг үүрэг манай байгууллагад ирсэн. Ингээд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуульд хяналт тавьж ажилласан.
Сонгуулийн тухай хуулиар хяналт тавьж ажилладаг хоёр заалт бий. Нэгдүгээрт 70.1.6 дугаар заалт, хоёрдугаарт 70.7 гэсэн заалтууд юм.
70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
70.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
70.1.6 дугаар заалтад хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн сонгуулийн жил эхэлснээр улс төрийн аливаа хэлбэрийн чансаа тогтоох зорилго агуулга бүхий үйл ажиллагааг явуулахыг хориглосон байгаа. Үүнээс гадна бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах гэсэн агуулга бий. Сонгуулийн жил нэр дэвшигчид өрсөлдөгчөө ялах арга нь өрсөлдөгчөө гүтгэн доромжлох, ор үндэслэлгүй харлуулах байдаг. Үүнийг Сонгуулийн тухай хуулиар хориглосон.
70.7 дугаар заалтын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн сонгуулийн жил хаалтын гэрээ хийхийг хориглосон байдаг. Жишээ нь A, B, C гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа үед зөвхөн A, B нэр дэвшигчийн талаар мэдээлэл дамжуулж, C нэр дэвшигчийг дамжуулахгүй гэдэг асуудал байж болохгүй.
-Дээрх хоёр заалтыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Эдгээр зүйл заалтыг зөрчсөн нөхцөлд манайх зөрчлийг хянаж үзээд, улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, дүгнэлтийг холбогдох байгууллагуудад хүргэдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хяналт тавьдаг учраас бид дүгнэлтийг тэдэнд хүргүүлж ажилладаг.
Сонгуулийн тухай хуулиар ХХЗХ улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд хэрэв зөрчил гаргасан нь тогтоогдвол тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг зургаа хүртэлх сараар түдгэлзүүлэх арга хэмжээ авдаг.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гомдол одоогоор ирсэн үү?
-Яг одоогийн байдлаар гомдол ирээгүй. Тавдугаар сарын 25-наас Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлнэ.
-Өнгөрсөн хоёр сонгуулийн үеэр энэ асуудлаар хэр их гомдол ирсэн бэ?
-Өнгөрсөн хоёр сонгуулиар нийт 52 өргөдөл, гомдол ирсэн. Үүний зургаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Үлдсэн 46 нь 2016 оны УИХ-ын сонгуультай холбоотой.
-Иргэдийн зүгээс дээрх асуудлаар бие дааж ШӨХТГ-т хандах боломжтой юу?
-Хандах боломжтой. Бид аливаа мэдээллийг иргэдээс авч ажилладаг.
-ШӨХТГ шударга, улс төржихгүй шийдвэр гаргаж байгаа юу?
-Энэ бол төрийн байгууллага. Төрийн жинхэнэ албан хаагчид энд ажилладаг. Хуулиараа төрийн жинхэнэ албан хаагч улс төрөөс ангид байх ёстой.
|
https://ikon.mn/n/10l3
|
10l4
|
“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцанд гэрэлтүүлэг суурилуулжээ
|
www.ulaanbaatar.mn
|
05/22/2017 13:27:00
|
“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ.
Уг гүүрний урт нь 25 метр бөгөөд хоёр талын хашлага буюу бариул, лифтэнд гэрэлтүүлэг суурилуулжээ. Ийнхүү гэрлэн чимэглэл нь гүүрэн гарцыг бүхэлд нь гэрэлтүүлж байна.
Энэ нь иргэдийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилготой юм гэж Улаанбаатар зам засвар арчлалтын газраас мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10l4
|
10l5
|
ФОТО: ШӨХТГ-т хандахыг хүсвэл өнөөдөр Сүхбаатарын талбайг зориорой
|
Б.УЧРАЛ, iKon.mn
|
05/22/2017 13:41:00
|
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах "Нээлттэй хаалганы өдөр"-ийг 2017 оны тавдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 11:00-15:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд тус агентлаг чиг үүрэг, үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулах зурагт хуудас олон нийтэд зориулан гаргалаа. Иргэн, олон нийт, хэрэглэгч та бүхэн,
Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа,
Зах зээлийн шударга бус өрсөлдөөн,
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн чансаа тогтоох, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах,
Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах,
Тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зэрэг зөрчил гарсны улмаас таны эрх ашиг хохирсон бол хандах боломжтой.
Үйл ажиллагааны зургууд:
Гэрэл зургийг MPA.mn
|
https://ikon.mn/n/10l5
|
10l6
|
ФОТО: Төв талбайд "Приус" машин шатаахыг завдав
|
А.Төгөлдөр, iKon.mn
|
05/22/2017 13:42:00
|
Гэрэл зургийг mpa.mn
"Иргэнээ сонсох 11-11" ТББ-аас 5 дугаар сарын 19-ний өдөр УИХ-ын даргад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж байсан.
УИХ-аас баталсан татварын нэмэгдэл автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо.
Авто машины импортын бизнес нь 1990 оноос эхэлсэн бөгөөд тогтмол 10,000 хүнийг ажлын байраар хангадаг. 2017 оны 5 дугаар сард баталсан автомашины импортын татварыг нэмэгдүүлэх хууль нь 10,000 гаруй гэр бүлийг орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон гэж бид үзэж байна.
Өнөөдөр эх үүсвэрээсээ салсан энэ иргэд эсэргүүцлийн дараагийн алхмыг хийхээс өмнө 2017 оны 5-р сарын 22-ны 09:00 цагаас өмнө тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгааг шаардлагадаа дурьджээ.
Тэд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж жагсан, "Приус" маркийн машин шатаахыг завдав.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
|
https://ikon.mn/n/10l6
|
10l7
|
"Монгол, Шри-Ланка Засгийн газрын түвшинд гэрээ хэлэлцээр байгуулан хамтарч ажиллах боломжтой"
|
ikon.mn
|
05/22/2017 14:11:00
|
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан нийслэл, орон нутгийн удирдах албан тушаалтнууд энэ сарын 15-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улсад айлчиллаа.
Тэд Монгол Улс болон БНАСШлУ-ын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан санал солилцов.
Мөн айлчлалын хүрээнд тус улсын Парламент, Орон нутаг, засаг захиргааны яам, Гадаад хэргийн яам, Мэдээллийн харилцаа холбоо, технологийн агентлагийн удирдлагууд болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзав.
Энэ үеэр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, “Монгол Улс “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн хоёр дахь хөтөлбөрөө баталж тодорхой амжилтад хүрч, багагүй туршлага хуримтлуулсны хувьд бүс нутгийн форумыг эх орондоо зохиох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ”.
Орон нутгийн удирдлага, засаг захиргааны сайд Файсзер Мастафа “Монгол Улс бол бидний ойрын нөхөр. Бид бие биеэсээ олон зүйлийг суралцаж чадна гэж бодож байна. Хоёр орны Засгийн газрын түвшинд орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулан хамтарч ажиллах боломжтой. Иргэд болон хотууд хооронд шууд харилцаа тогтоож туршлагаа солилцож болно” гэлээ.
“Нээлттэй засгийн түншлэл” нь засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтээс гаргаж буй санал, санаачилгыг харгалзах замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилготой дэлхийн улс орнуудын сайн дурын олон талт санаачилгын байгууллага юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10l7
|
10l8
|
Монголын Үндэсний Бөхийн Холбоо тэргүүнээ солих эсэх тухайгаа хэлэлцэнэ
|
Б.Ану
|
05/22/2017 14:26:00
|
Гэрэл зургийг Mpa.mn
Монголын үндэсний бөхийн ээлжит бус "Их Эе" хуралдаан энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо болно.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2003 оны 403 дугаар тогтоолыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) хэрэгжүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж Ажлын хэсэг томилсон билээ.
Цэцдийн зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсгээс зохион байгуулж буй Ээлжит бус "Их Эе" хуралд идэвхтэй оролцохыг бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэц, аймгийн бөхийн холбоодод Ажлын хэсэг уриалж байна.
Энэхүү ээлжит хурлаар МҮБХ тэргүүн Р.Нямдоржийг солих зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
|
https://ikon.mn/n/10l8
|
10l9
|
Австрали, Сингапур, Энэтхэг улс руу хамтарсан нислэг үйлдэнэ
|
ikon.mn
|
05/22/2017 14:28:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Агаарын тээврийн салбарт нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, суудал ашиглалтаа сайжруулах, шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал бууруулах, хэмнэх боломжийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн салбарынхан судалж, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэхдээ агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтран эзэмших хэлбэрээр гадаадын тээвэрлэгч компаниудтай хэлэлцээр байгуулж, өөрийн аялалын дугаараар үйлчлэх боломжтой юм.
Ингэснээр нислэгийн цагийн хуваарь уялдан зохицуулагдаж, зорчигчдийн хувьд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай байдлыг бий болгохоос гадна түнш агаарын тээврийн компаниудын хооронд зорчигч болон тээш дамжуулах үйл явц хялбарших ач холбогдолтой. Мөн санхүүгийн хувьд бага зардлаар, олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж нээгдэж, агаарын тээврийн компаниудын нислэгийн зардлыг бууруулж, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай.
Энэхүү хамтын ажиллагааны жишээ бол МИАТ компани болон ОХУ-ын Аэрофлот компанитай хамтран Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд, БНСУ-ын Кореан эйр компанитай Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хамтарсан нислэг үйлдэж байгаа юм.
Мөн өөрийн нислэг үйлдэж буй цэгээс цааших цэгүүд рүү аль нэг агаарын тээврийн компанийг түшиглэн тэдний сүлжээг ашиглан зорчигчдыг эцсийн цэг хүргэх, тараах чиглэл барих буюу код хуваах нөхцөлөөр зах зээлээ тэлэх боломжийг эрэлхийлж байгаа аж.
МИАТ болон Катэй Пасифик компанийн хамтран ажиллах гэрээний дагуу ирэх сараас эхлэн борлуулалтаа эхлүүлж долоодугаар сараас хамтарсан нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Гэрээний дагуу Катэй Пасифик компанийн Хонг Конгоос цаашхи Австралийн Перт, Брисбан, Сидней, Мельбурн, Энэтхэгийн Шинэ Дели болон Сингапур руу үйлддэг нислэгт Монголын тал маркетингийн тээвэрлэгчээр оролцох эрхтэй болж буй юм. Мөн эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонг Конгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна.
Цаашид Зүүн Өмнөд Азийн зарим орнуудтай агаарын харилцааны хэлэлцээр шинээр байгуулах боломжийг судалж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10l9
|
10la
|
Армандо Торрес: Оюу толгой компани энэ жилийн эхний улиралд амжилт дүүрэн ажиллалаа
|
ikon.mn
|
05/22/2017 14:40:00
|
“Оюу толгой” компани 2017 оны 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.
ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
“Оюу толгой” компани 2017 оны эхний улиралд 90 хоногийн 79 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2017 оны 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон гурван сарын хугацаанд “Оюу толгой” компанийн 200’000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.42 байлаа.
2017 оны 1 дүгээр улирлын орлого 237.5 сая ам доллар буюу өмнөх 2016 оны 4 дүгээр улирлаас 5.7 хувиар их байсан нь зэсийн борлуулалтын дундаж үнэ өндөр байсан болон
борлуулсан баяжмал дахь зэсийн хэмжээ их байсантай хамааралтай.
Гүний уурхайн хөндлөн нэвтрэлт, Босоо ам 2 болон 5-ын нэвтрэлт, туслах дэд бүтцийн болон налуу ам, үйлчилгээний порталын ажлууд 2017 оны 1 дүгээр улиралд ахицтай байв.
Гүний уурхайн өргөтгөлийн ажилд 2017 оны 1 дүгээр улиралд 136.4 сая ам.доллар зарцуулж, улирлын турш томоохон хэмжээний хэдэн гэрээ байгуулсны хамгийн том нь
налуу нэвтрэлтийн материал зөөвөрлөх системийн гэрээ юм.
“Оюу толгой” компанийн баяжуулах үйлдвэр 2017 оны 1 дүгээр улиралд улирлын дээд амжилтыг тогтоон сайн гүйцэтгэлтэй ажилласан. Боловсруулсан хүдрийн хэмжээ 2017 оны 1дүгээр улиралд 2016 оны 4 дүгээр улирлаас 2.7 хувиар өссөн. Мөн 1 дүгээр улиралд өдрийн дундаж боловсруулах хүдэр 112,100 тонн хүрсэн нь өмнөх оны 4 дүгээр улирлаас 5.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
“Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.4 м3 ус ашиглаж дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгасан. Мөн энэ хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88.7 хувь байлаа
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой компани энэ жилийн эхний улиралд амжилт дүүрэн ажиллалаа. Бид үйл ажиллагааны хэсгийн голлох хэсгүүдэд дээд амжилт тогтоон ажиллаж, гүний уурхайн төслөө ахицтай урагшлуулахын зэрэгцээ аюулгүй ажиллагааг үргэлжлүүлэн нэн тэргүүнд тавин ажилласан. Энэхүү амжилт нь 93 хувь нь Монголчуудаас бүрдсэн манай ажиллах хүчний ур чадварыг бодитоор харууллаа.” хэмээн онцоллоо.
“Бид орон нутгийн хөгжилд хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулж, Хамтын ажиллагааны гэрээний хоёр жилийн ойгоо хоёр томоохон үйл явдлын хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ. Ханбогд сумын цэвэр усан хангамжийн байгууламжийг нээн хүлээлгэн өгч, Сум дундын малын эрүүл мэндийн нэгдсэн төвийн шав тавилаа. Энэхүү хоёр байгууламж нь бүс нутагтаа төрөл салбартаа анхдагч бүтээн байгуулалт юм” хэмээн нэмж хэлэв.
2017 оны нэгдүгээр улиралд “Оюу толгой” компани дотоодын ханган нийлүүлэлт, үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 75 сая ам долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ. Компани шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах жил бүрийн Эрдэнийн Говь ёслолоо Өмнөговь аймагт зохион байгуулж, сар тутмын нээлттэй өдөрлөгөөрөө бизнесийн байгууллагуудтай харилцаагаа үргэлжлүүлсээр байна.
Туркойз Хилл “Оюу толгой”-г 2017 онд 130,000-аас 160,000 тонн баяжмал дахь зэс, 100,000-140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
|
https://ikon.mn/n/10la
|
10lb
|
"Донорын хууль шинэчлэгдэж байж зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгадаг болно"
|
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
|
05/22/2017 15:33:00
|
Гэрэл зургийг MPA.mn
Монгол эмч нар дэлхийн томоохон эмнэлгүүдэд хийгддэг эрхтэн шилжүүлэх зарим мэс заслыг эх орондоо амжилттай хийж байна. Тухайлбал одоогоор элэг, цусны чөмөг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон хийж, олон хүний алтан амийг авраад байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт анх удаа амьтны зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг тус эмнэлгийн хамт олон амжилттай хийгээд байна. Бид эрхтэн шилжүүлэх мэс заслын хөгжил, эмнэлгийн цаашдын зорилтын талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, Профессор, Анагаах ухааны доктор Б.Бямбадоржтой ярилцлаа.
-Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт одоогоор гурван төрлийн эрхтэн шилжүүлэх мэс засал хийгдэж байгаа. Хүнд хэцүү эдгээр мэс заслыг хийдэг болоход ямар хугацаа зарцуулж, хэрхэн ажилласан бэ?
-Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 2005 оноос эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр дорвитой, санаачлагатай хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нутагшуулах, хөгжүүлэх тал дээр нэлээн идэвх санаачлагатай ажилласан тул манай эмнэлэг өнөөдөр тодорхой үр дүнд хүрсэн.
Эмнэлгүүд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас эхэлдэг. Энэ дагуу бид 2006 онд анх удаа хүнээс хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийснээс хойш өнөөдрийг хүртэл 130 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна.
Дараа нь элэг шилжүүлэн суулгах мэс засал руу ордог. Элэг шилжүүлэн суулгах мэс засал руу орох процесс 10-15 жил гээд янз бүр байна. Манай эмнэлгийн хувьд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлснээс хойш таван жилийн дараа анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь том амжилт гэж хэлж болно. Энэ нь манай эмнэлгийн менежментийн үр дүн, эмч нарын уйгагүй зүтгэл юм.
Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэг бие даагаад Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байгаа. Өнөөдрийг хүртэл дөрвөн тохиолдолд энэ төрлийн мэс засал хийгээд байна. Цусны чөмөг шилжүүлнэ гэдэг нь цусан дахь төлжилтийн үүдэл эсийг ялгаж, өөрт нь буцааж суулгадаг нарийн технологийн эмчилгээ юм. Энэ эмчилгээний үр дүнд цаашид эрхтнийг биш үүдэл эсийг хүнд суулгадаг технологийн эхлэл тавигдсан гэсэн үг.
-Мэдээж гадаадын туршлага, туслалцаа хэрэгтэй байсан байх. Аль улсын эмч нартай хамтран ажилласан бэ. Хүний нөөцөө хэрхэн сургав?
-Эдгээр эмчилгээг амжилттай хэрэгжүүлэхэд БНСУ-ын “Асан анагаах ухааны төв” чухал үүрэг гүйцэтгэсэн. “Асан сан”-гаас хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх сургалт, туршилтын зардлыг даасан. Жилдээ манай эмнэлэг гадаад харилцааны үр дүнд 100 гаруй хүнийг БНСУ, Энэтхэг, Сингапур зэрэг орнуудад сургаж байна. Энэ бүхэн бол өндөр технологи нутагшуулах, эмч, сувилагч нарыг хөгжүүлэх, эмчилгээ тусламжийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээ юм.
-Өнгөрсөн долоо хоногт Улсын Нэгдүгээр төв эмнэлэг анх удаа амьтанд буюу гахайн дээр зүрх шилжүүлэх мэс заслыг амжилттай хийсэн. Энэ үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?
-Эрхтнийг орлуулах эмчилгээний дараагийн зорилт бол зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгадаг болох юм. Үүний хүрээнд нэг жилийн өмнө Зүрх шилжүүлэн суулгах багийг эмнэлэг дээрээ байгуулж, зүрхний мэргэжлийн эмч нарыг гадаад, дотоодод сургах, бусад орны эмч нартай холбоотой тогтоох, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа хийх гэх мэт ажлуудыг хийж байна.
Өнгөрсөн долоо хоногт гахайн дээр зүрх шилжүүлэн суулгах анхны мэс ажилбараа амжилттай хийлээ. Цаашид энэ технологийг нутагшуулах ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна.
-Эрхтэн шилжүүлэх мэс заслыг өргөжүүлэхэд хууль эрх зүйн ямар орчин нөхцөл шаардлагатай байгаа вэ?
-Бид бэлтгэл ажлын хүрээнд Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-д хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлэг хийгдсэн. Энэ нь зүрх, нойр булчирхай, уушги шилжүүлэн суулгах гэх мэт бусад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хууль эрх зүйн орчинг бий болгоно.
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа Монгол Улсад эрхтний донорын үндэсний тогтолцоо бий болох юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд бид тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон, бусад эрхтэн нь зохиомол амьсгалын аппаратны тусламжтайгаар хэвийн ажиллаж байгаа донороос 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Энэ асуудал одоо эрх зүйн хувьд сайдын баталсан журмаар зохицуулагдаад явж байгаа.
Гэхдээ элэг бөөрнөөс бусад эрхтнийг шилжүүлэн суулгахад заавал тархины үхэлтэй донороос тухайн эрхтнийг авч, шилжүүлэн суулгадаг. Тэгэхээр шинэчилсэн найруулгын хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд эрхтний донорын сүлжээ, хариуцсан нэгж Эрүүл мэндийн хөгжлийн төвд бий болж, нэгдсэн бүртгэлтэй болно. Ингэснээр донорын эх үүсвэр өргөн хүрээнд шийдэгдэж, зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хүн дээр хийгдэх бололцоо нээгдэнэ.
-Засгийн газрын хуралдаанаас эрхтэн шилжүүлэх мэс заслын төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Эрүүл Мэндийн Яам, Засгийн газраас эрхтэн шилжүүлэх мэс заслыг нутагшуулах тал дээр анхаарч ажилладаг. Бидний хувьд эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, энэ технологийг нутагшуулах удирдамжуудаа батлах тал дээр анхаарч ажиллаж байна.
Тоног төхөөрөмжөөр хангах тал дээр Засгийн газар, УИХ-аас нэлээн их анхаарч байгаа. Тухайлбал 2010 онд 600 сая төгрөг, 2012 онд 4.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг шийдэж өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслүүдийг даадаг болсон. Тухайлбал элэг шилжүүлэн суулгах мэс засалд 17-18 сая төгрөг, чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд 26 сая төгрөг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 6 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас төлж байна. Үлдсэнийг нь иргэд өөрсдөө төлж байгаа.
Гэсэн хэдий ч энэ нь иргэдийн нуруун дээр ачаалал болж, зарим иргэд энэ технологийн үр шимийг хүртэж чадахгүй явсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэх харамсалтай тохиолдлууд гарсан хэвээр байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар цаашид эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний иргэд дээр үүсээд буй ачааллыг бууруулах тал дээр ажиллах санаачлага гаргасан байгаа.
Энэ чиглэлээр Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яам, Эрүүл Мэндийн Яамны ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Бид энэ хүрээнд хэд хэдэн төсөл бичиж, хэлэлцүүлэх ажил зохион байгууллаа. Тухайлбал эрхтэн шилжүүлэхэд хэрэглэгддэг, гадаадаас орж ирдэг тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, даатгалаас даадаг болгох, улсын төсвөөс даадаг болох гэх мэт хэд хэдэн хувилбаруудыг дэвшүүлсэн.
Тавдугаар сарын эхээр Эрүүл мэндийн сайд санаачилж Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон нийтийн ТББ-ууд, ЦССҮТ, ЭХЭМҮТ зэрэг байгууллагуудтай хамтран, мэс заслын зардлуудыг өөрсдийнхөө нөөц бололцоогоор гаргаж, иргэнээс төлбөр авалгүйгээр амжилттай хийсэн. Энэ долоо хоногт мөн хавдартай хүнд өөрсдийнхөө дотоод менежмент, хамтын ажиллагаагаар дамжуулан иргэнээс мөнгө гаргахгүйгээр мэс засал хийхээр бэлтгэж байна.
Цаашид төрөөс зардлыг нь бүрэн даах шийдвэр гарч, албажаад явбал эрхтэн шилжүүлэх шаардлагатай хүмүүст хийх мэс заслын тоо нэмэгдэж, иргэдийн нуруун дээрх ачаалал хөнгөрөх байх гэж бодож байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
|
https://ikon.mn/n/10lb
|
10lc
|
Л.Данзанноров: Эрүүгийн хуулиар ял, шийтгэлийн бодлогыг уян хатан болгосон
|
ikon.mn
|
05/22/2017 15:26:00
|
“Монгол өмгөөлөл” хууль зүйн фирмийн Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч Л.Данзанноровтой шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн талаар ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Эрүүгийн хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ. Шоронжсон хууль хэвээрээ гарлаа, хүний эрхийг дордууллаа гээд янз бүрийн л тайлбар гарч байна. Таны байр суурь ямар байгаа бол?
-Эрүүгийн хууль бол хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон нийтийн ашиг сонирхол, нийгмийг гэмт халдлагаас хамгаалахад хамгийн гол нөлөө үзүүлэх суурь хууль. Энэ ч утгаараа нийгмийн анхаарлыг ихээхэн татаж хүмүүс янз бүрийн байдлаар байр суурь илэрхийлж байна. Удахгүй мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүний эрхийг дордуулсан, одоогийн мөрдөж байгаа хуулиас хатуу хууль болсон гэдэгтэй би огт санал нийлэхгүй. Хуульд хүний эрхийн талаасаа ахиц дэвшил авчирсан зарчмын шинжтэй зохицуулалтууд олон тусгагдсан.
-Дэвшилттэй зохицуулалтууд орсон гэдгээ илүү тодруулаач. Үзэл баримтлалын хувьд хамгийн чухал зохицуулалт нь юу вэ?
-Хамгийн гол нь шинэ Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого уян хатан болж чадсан. Өөрөөр хэлбэл, тодорхой гэмт хэргүүдэд оногдуулах ял сонголттой болсон. Ингэснээр шүүхээс гэм бурууд яг тохирсон ял шийтгэл ялыг сонгон хэрэглэх, гэм буруу, ял шийтгэлийн тэнцвэртэй байх, шударга ёсны зарчим хэрэгжих боломжтой боллоо. Одоо дагаж мөрдөж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд ял шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэх боломж хязгаарлагдмал, зарим түгээмэл үйлдэгддэг хэрэгт ямар ч сонголтгүйгээр хорих ял оногдуулах зохицуулалттай байсан нь “шоронжуулах” гэж хэлэгдэх шалтгааныг нөхцөлдүүлсэн байх талтай. Тухайлбал, бусдын биед хүнд гэмтэл учруулах, мөн зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг зэрэг харьцангуй түгээмэл үйлдэгддэг хэргүүдэд өөр төрлийн ялын сонголтгүй, зөвхөн хорих ялтай байсан.
Ялын сонголтгүй ийм байдлаас хорих ял биечлэн эдэлж байгаа хүмүүсийн тоо эрс ихэсдэг. Сүүлийн жилүүдийн дунджаар 7,000 гаруй хүн хорих ялаар шийтгэгдсэн гэсэн судалгаа байдаг. Мөн хорих ялаар шийтгэгдээд суллагдсан хүмүүсийн бараг тал хувь нь эргээд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байдаг. Эндээс үзэхэд хорих ялын үр нөлөө тийм ч сайнгүй байгаа нь харагдана л даа. Хоригдол ихэсч байгаа нь шүүгч нар хатуу шийтгээд байгаадаа биш, гарч байгаа хэргийн байдал онц байгаадаа ч биш. Харин тусгай ангид заасан тодорхой хэргүүдэд оногдуулах ялын сонголтгүйгээс ихээхэн хамааралтай юм. Иймд заавал хорьж, шийтгэхгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломжийг хуульчилж, шинэ төрлийн ялыг хуульд тусгаж өгсөн нь яах аргагүй томоохон дэвшил.
Дараагийн гол зүйл нь ялын дээд болон доод хэмжээний хоорондын зай ихэссэн. Өмнө нь 5-8 жилийн ял оногдуулах ялтай зүйл анги байлаа гэхэд 2-8 жилийн ял оногдуулахаар болсон байх жишээтэй. Ингэхээр гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах боломж улам илүү бүрдэнэ гэсэн үг.
Хуульд тусгагдсан чухал зохицуулалтын нэг нь өсвөр насны буюу 14-18 настай хүнд оногдуулах ялын бодлогыг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн одоогийнхоос өөрөөр авч үзсэн. Шинэ хуулиар өсвөр насны хүнд зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд насанд хүрсэн хүнд оногдуулах ялаас хоёр дахин багасгахаар тусгасан.
ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАХДАА ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛСӨН ЭСЭХИЙГ ХАРГАЛЗАН, ЯЛЫГ ХУУЛЬД ЗААСНААС ХӨНГӨРҮҮЛЭХ НӨХЦЛИЙГ ЗААСАН
-Гэм буруутан нь ялаа аваад явдаг, хохирогч нь хоосон хоцордог байдал түгээмэл байдаг. Шинэ эрүүгийн хуулиар хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүхэд ямар нэгэн дэвшил гарсан уу?
-Энэ асуудал дээр ахиц гарна гэж би үзэж байгаа . Учир нь гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа хохирол нөхөн төлсөн эсэхийг харгалзан, ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэх нөхцлийг заасан. Хэрэгт холбогдсон хүмүүст учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснөөр ялаа багасгуулах, зарим хөнгөн хэрэгт холбогдсон тохиолдолд ял хариуцлагаас чөлөөлөгдөх боломж ч байгаа. Тухайлбал, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах, ялаас чөлөөлөх, мөн албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг хуульд шинээр тусгаж өгсөн. Гэм буруугийн асуудлаар маргаагүй тохиолдолд тухайн хүн хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн бол зарим хөнгөн хэрэгт хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх, тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжийг хуульд нээсэн. Мөн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэмжээнээс багасгаж, ял оногдуулах боломжийг хуульчилсан.
Одоо мөрдөгдөж байгаа хуульд хүнд болон онц хүнд хэрэгт холбогдсон хүн хохирлоо нөхөн төлсөн эсэхээс үл хамааран ялаа биечлэн эдэлдэг байсан учир хэрэгт холбогдсон хүмүүс төлсөн ч төлөөгүй ч ялгаагүй гэсэн байдлаар хандах хандлага түгээмэл байсан. Нэгэнт хэргийн газар дээр нь илрүүлэн баривчилсан тохиолдолд гэм буруугаа хүлээгээд, хохирлоо нөхөн төлөөд, ял шийтгэлээ багасгах боломжийг хэн ч бодох байх л даа. Ийм тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь илүү хялбаршуулж, цаг хугацаанд хэмнэлттэйгээр шийдвэрлэж, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ачааллыг багасгах заалт шинээр батлагдсан хуульд орсон.
- Шинэ хуулиар ямар төрлийн ялыг шинээр тусгаж өгсөн бэ. Зорчих эрхийг хязгаарлах хууль өмнө нь манайд байсан уу.
-Зорчих эрхийг хязгаарлах ял цоо шинээр нэмж тусгагдсан. Агуулга нь эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин байгаа газраасаа явахыг , мөн тодорхой нэрлэн заасан газруудад очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг үүргийг хүлээлгэнэ гэсэн үг. Энэ ялын хэрэгжилтэд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хяналт тавина.
Шүүх шаардлагатай гэж үзбэл хэргийн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдлыг харгалзан ял шийтгэгдсэн этгээд бусдад аюул учруулж болзошгүй гэж үзбэл тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох талаар ч шийдвэртээ тусгаж болохоор зохицуулсан. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдийг хохирогч эхнэртэй нь уулзуулахгүй байх гэхмэтчилэн тухайлан заах боломжтой. Энэ ялыг биелүүлээгүй бол ялыг нь хорих ялаар сольж, чангаруулах өөрчлөх зохицуулалт байгаа.
Ялын хэрэгжилтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага техникийн дэвшлийг ашиглан электрон гав зэргийн тусламжтайгаар хяналтаа тогтоох байх.
АЖ АХУЙН НЭГЖ БОЛГОНЫГ ГЭМТ ХЭРЭГТ ТАТААД ДАМПУУРУУЛААД БАЙНА ГЭЖ ХАВТГАЙРУУЛЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ
-Хуулийн этгээдэд оногдуулах ялын асуудлаар нийгэмд зөрүүтэй ойлголт байна. Олон аж ахуйн нэгжүүдийг дарамтанд оруулах, татан буулгах хууль болж байна гэсэн ойлголт байна л даа?
-Хуулийн этгээдэд ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудал яах аргагүй шинэ хуульд орсон, үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлт. Өмнө нь батлагдсан шинэчилсэн найруулгад ашигт малтмал хууль бусаар хайх олборлох, монополь тогтоох, байгалийн тэнцэл алдагдуулах, үнэт цаасны хууль бус арилжаа, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, терроризмийг санхүүжүүлэх гээд 60 орчим зүйл хэсэгт оногдуулахаар заасан байсан нь саяын нэмэлт өөрчлөлтөөр 10-ыг хассан.
Гэхдээ аж ахуйн нэгж болгоныг гэмт хэрэгт татаад дампууруулаад байна гэж хавтгайруулж ойлгож болохгүй. Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн 2 хэрэгт хэрэглэхээр зохицуулсан байгаа.
-Торгуулийн нэгж гэсэн шинэ ойлголт бий болсон. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдлаар зохицуулсан байсан. Торгуулийн хэмжээг хүмүүсийн орлоготой уялдуулсан өмнөх хэлбэр нь зөв байсан юм биш үү?
-Энд зарчмын чухал асуудал хөндөгддөг юм. Аливаа гэм буруутай хүнд ялыг нь зөвхөн эрүүгийн хуулиар оногдуулдаг. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван байгууллагын төлөөллөөс бүрддэг хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоолоор баталдаг. Дээрх Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх бүрт Эрүүгийн хууль “дам байдлаар” өөрчлөгддөг. Үүнийгээ дагаад гэмт хэргийн ангилал, торгуулийн хэмжээ зэрэг нь өөрчлөгдөхөд хүрдэг. Иймд торгуулийн нэгж гэж ойлголтыг хуульд шинээр оруулсан.
Инфляци, мөнгөний ханш зэргээс хамаарч торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсвэл торгуулийн нэгжийг төгрөгтэй дүйцүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэгтээ тухай бүр өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Торгуулийн нэг нэгж 2015 оны хуулиар 2,000 нэгж байсныг нь эдийн засгийн байдлыг харгалзан 1,000 төгрөгтэй тэнцүү байхаар хоёр дахин бууруулж оруулсан. Ингэснээр Эрүүгийн хууль дахь торгуулийн хэмжээ торгох ял оногдуулахаар заасан зүйл анги болгон дээр сая батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр 2 дахин буурсан гэсэн үг.
-Шинэ Эрүүгийн хуулиар давтан, ялтай байдал онц аюултай гэмт хэрэгтэн гэх нэршлүүд байхгүй болсон гэлүү?
-Тийм ээ. Энэ ойлголтууд хуулиас хасагдсан нь дараах шалтгаантай. Хүн үйлдсэн гэмт хэрэгтээ нэг удаа ял шийтгэгдэх ёстой. Гэтэл үйлдсэн гэмт хэргийнхээ ял шийтгэлийг эдлээд дууссан хойно нь дараагийн өөр төрлийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ өмнө нь шийдвэрлэсэн хэргийг ахин сөхөж, өмнөх үйлдлээр ялыг нь хүндрүүлдэг, хүний эрх зүйн байдлыг илтэд дордуулдаг байдлаа энэ удаа өөрчилсөн нь зөв гэж би хуульчийн хувьд үзэж байгаа.
-Эрүүгийн хуулиас эх орноосоо урвах заалтыг авсан байна гэдэг шүүмжлэл гарсан. Үнэхээр тэр заалтыг нь авчихсан юм уу.
-Эх орноосоо урвах гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ заалт шинээр мөрдөгдөх Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаа. Хасагдсан зүйл байхгүй.
Ярилцсан Э.Энхболд
|
https://ikon.mn/n/10lc
|
10ld
|
Зуслангийн бүсийн хогийг цэвэрлэжээ
|
ikon.mn
|
05/22/2017 15:46:00
|
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар, зуслан бүхий дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн албан хаагчид хамтран өчигдөр зуслангийн орчмын ногоон бүсийг цэвэрлэлээ.
Цэвэрлэгээнд НЗДТГ-ын Цэргийн штаб офицер, ахлагч, цэргийн дүйцүүлэх алба хаагчид, нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 1 авто машин, 6 мотоцикльтой оролцож, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзай Их, Бага баян, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Халзангийн Даваа зэрэг 130 га талбайгаас 30 тонн хогийг цэвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Үйлдвэрлэл, урлалын Политехник коллежийн 200 оюутанд 10,000 төгрөгийн урамшуулал олгон шуудай, бээлий, багаж хэрэгслээр ханган 19 дүгээр хорооны Санзай, Майхантолгой, Хандгайт, Баянбулаг, Хуурай мухар, Шаргаморьт, Гоодойн зуслангийн эзэнгүй талбай, далан гуу жалганы ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлсэн.
Харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийт 25 гаруй тн хог хаягдлыг 11 рейсээр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан 288.2 тонн хогийг 27 рейсээр ачиж, тээвэрлэн ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
|
https://ikon.mn/n/10ld
|
10le
|
Дутертэ өөрийн “баатар” Путинтай уулзахаар Оросыг зорилоо
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/22/2017 15:57:00
|
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ өнөөдөр буюу Даваа гарагт ОХУ-д айлчлахаар ниссэн байна.
Таван өдрийн айлчлалаар Дутертэ хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах, удаан хугацааны холбоотон АНУ-аас хамаарлаа бууруулах зорилготой байгаа юм. Пүрэв гарагт Дутертэ өөрийнхөө “баатар” хэмээн хүндэлж явдаг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана. Өнгөрсөн Баасан гарагт Дутертэ ярихдаа айлчлалын нэг гол зорилго нь нарийвчилсан тусгалтай бөмбөгийг Оросоос авч, өмнөд Филиппинд үүрлэсэн Исламын зэвсэгт бүлгийн эсрэг ашиглах гэжээ.
Дутертэ “манайд олон орчин үеийн бөмбөг байгаа ч байгаа яг онож чадахгүй байгаа” гэж айлчлалын зорилгын тухай ярихдаа хэлжээ.
Дутертэ олон арван жилийн турш түнш нь байгаа, өмнө нь тус улсыг колоничолж байсан АНУ-тай жил бүр хийдэг цэргийн сургуулилалтынхаа тоо, далайцыг бууруулж, Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийхээс татгалзаж, Америк цэргийг Филиппинээс гарахыг уриалах болсон юм.
Тэрээр гадаад бодлогодоо дан ганц Вашингтоныг түшихээ больж, Москва, Бээжинг шинэ түншээрээ сонгоод байгаа.
Дутертэгийн хар тамхины эсрэг дайныг Обамагийн үед Вашингтон хатуу шүүмжилж байсан бол Орос, Хятад улсууд огт буруушаагаагүй юм.
Өнгөрсөн онд Бээжинд айлчилсан Дутертэ Филиппинийг АНУ-аас салгаж байгаагаа зарласан. Өөрийгөө социалист үзэл бодолтой гэдэг Дутертэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Перуд болсон Ази, Номхон Далайн орнуудын чуулган дээр Путинтай анх нүүр тулж уулзаж байв.
Тэр үед Дутертэ Путинд “Анхнаасаа би барууны ертөнцтэй ойр байсан хүн. Гэвч сүүлд би барууныхан жижиг үндэстнүүдийг хэрхэн дарамталж, сүрдүүлдгийг мэддэг болсон юм” гэж ярьж байжээ.
Үүнээс хойш Оросын тэнгисийн цэргийн хоёр ч хөлөг онгоц Манилад зочилсон байна.
Өнгөрсөн сард Манилад ирсэн Оросын пуужин тээвэрлэгч Варяг хөлөгт зочилсон Дутертэ “Оросуудтай хамт байхдаа би хэнээс ч айхгүй” гэж хэлж байжээ.
Филиппин-Оросын дипломат харилцаа 41 жилийн өмнө эхэлсэн ч Дутертэг засгийн эрхэнд гарах хүртэл идэвхгүй хэмжээнд байсан юм. Өнгөрсөн жил Филиппиний Оростой хийсэн худалдаа $226 сая байсан бол АНУ-тай $18 тэрбумын худалдаа хийжээ.
Эх сурвалж: AFP
|
https://ikon.mn/n/10le
|
10lf
|
"Төрийн албаны тухай хуулийн ихэнх заалтууд улс төрийн байгууллагуудад буюу Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн байна"
|
С.Бадрал, iKon.mn
|
05/22/2017 16:02:00
|
Гэрэл зургийг mpa.mn
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.22/ ээлжит хурлаа хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхийлөгч, мөн УИХ-ын гишүүн Тогтохсүрэн нарын өргөн барьсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга , УИХ-ын гишүүн Я.Санжмятавын мэдээлэл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын 30 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах хүсэлт ирүүлжээ
Мөн УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон асуудлаар хэлэлцэв. Тодруулбал, Ардчилсан намын бүлэгт нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэлээс УИХурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон УИХ-ын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хүсэлт ирүүлсэн юм. Тиймээс Ардчилсан намын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд, иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг нь дэмжиж, нэн шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон уллсын валютын нэмэгдүүлэх заалт юм. Гэтэл үүнийг Улсын Их Хурал 30 дугаар тогтоолоороо хасаад байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн зарим асуудлаар ойлголцолд хүрсэн
Ардчилсан намын бүлгийн зүгээс аливаа хуулийн үзэл баримтлалыг төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд болоод салбарын эрдэмтэн судлаач нартай хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэр рүү орж байгаа. Энэ нь ч үр өгөөжөө өгч тухайн хуулийн цаашдын хувь заяаг шийдэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа гэж дүгнэж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хийсэн хэлэлцүүлгийн үр дүнд бид тус хуулийн ажлын хэсэгтэй тохиролцож, ахицтай олон шийдвэрүүдийг гаргасан" гэдгийг онцолж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын бүлэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан 10 гаруй заалт байсан учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар завсарлага авсан. Улмаар дөрвөн асуудал дээр ойлголцолд хүрч голлон ажилласан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа явуулах заалт оруулж ирсэн. Энэхүү ноцтой заалтыг таслан зогсоож чадсан.
Гуравдугаарт, цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай асуудал. Цагдан хорих байранд Үндэсний аюулгүй байдал тагнуул, терроризмтай холбоотой хэрэг үйлдсэн хүмүүст гүйцэтгэх ажил явуулах тухай асуудлыг зөвшөөрөхөөр Засгийн газар оруулж ирсэн. Гэтэл ажлын хэсэг хулгай хийх, авлига хээл хахууль авах, хүн алах зэрэг нэлээн олон хэргийг нэмж оруулсан. Энэ нь мэргэжлийн ур чадвараа ашиглаад илрүүлчих боломжтой хулгай хийх зэргийг заавал цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулах нь хүний эрхийг дордуулсан шийдвэр байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн. Уг асуудал дээр тодорхой амжилт гаргаж чадаагүй.
Дөрөвдүгээрт, “Хар баасан гараг” буюу 72 цагийн баривчилгааны асуудал. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүнийг Баасан гарагт баривчилдаг. Нэг дэх өдөр хүртэл нэр төрийг нь гутаадаг. Баривчлагдлаа гэж олон нийтэд мэдээлдэг. Өнгөрсөн хугацаан дахь статистик мэдээллийг харахад сүүлийн гурван жилд 5,600 хүн Баасан гарагт баривчлагдсан. Үүнээс нийт хүмүүсийн 80 хувь нь гэм зэмгүй гээд суллагдсан байдаг. Харин 20 хувь нь асуудалтай. Энэ байдлаас харахад хүнийг 24 цаг баривчлах Засгийн газрын саналаар явуулах нь зүйтэй гэдэг санал гаргасан. Гэтэл дундын хувилбар буюу 48 цаг байхаар шийдвэрлэсэн байгаа.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга улстөржсөн хууль болсон гэв
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллаж байгаа.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эргэж харах маш олон асуудал үүсэн. Тиймээс ч уг хуулиар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригчдын оруулж ирж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга улстөржсөн хууль болсон. Учир нь уг хуулийн ихэнх заалтууд улс төрийн байгууллагуудад буюу Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн байна. Улмаар Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн буюу дагавар байгууллага болгох гэсэн оролдлого байсан гэж хэрж байгаа.
Хуулийн 10 гаруй заалтад ЗГХЭГ-т бүх асуудлыг төвлөрүүлэхээр заасан нь өөрөө улстөржүүлсэн хууль гэдгийг баталсан хэрэг. Харин МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогийн үйлчилж байгаа хуульд дутуу байсан зүйлүүдийг нэмэлтээр товч тодорхой оруулж ирсэн байна гэж харж байгаа.
Гэхдээ бид ажлын хэсэгтэй хамтраад, хэлэлцүүлгийн үр дүнд гарсан 10 гаруй саналуудыг ажил хэрэг болгох хүрээнд хамтарч ажиллахад бэлэн байгаа" гэдгийг онцолж байлаа.
Мөн тэрбээр "Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны хууль хууль сайн хууль. Гэхдээ хэрэгжихгүй байгаа зүйл заалтуудыг хэрэгжүүлэхэд садаа болоод байгаа зүйлүүдийг засч залруулах тухай асуудал байсан. Гэтэл эрх баригчдын оруулж ирсэн шинэ хуулийн төсөл нь өөрөө одоогийн хуулиас зүaл, заалтын хувьд 3 дахин их нүсэр хууль орж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын хаашаа харах, хаана суухуу гэдгээс эхлүүлээд захиргааны шинжтэй журмаар зохицуулагдах бүх зүйлийг энэ хууль руу чихсэн нь буруу" гэлээ.
2016 оноос сонгуулийн дараа 22,235 төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна
2016 оны сонгуулийн дараа нийтдээ 22,235 төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна. Тиймээс эрх баригчид өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг яаран батлах гэж байгаа цаад учир нь улс төрийн аргаар дээрхи солигдсон төрийн албан хаагчдыг төрийн албан хуулиар хадгалах үлдээх оролдлого хийж байж ч болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа бүлгийн дарга онцолж байв.
Хэрвээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах юм бол үүнийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг давхар гаргах баталж гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар энэхүү хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө өнөөдөр ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдыг яг энэхүү хуульд нийцүүлсэн аттестачлалыг заавал явуулахыг шаардаж, төрийн албанд боловсрол мэдлэгтэй залуучуудыг орж ажиллах боломжийг нээж өгөх ёстой гэлээ.
2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашнаас эхлээд, монголын ард түмний хувь заяаны тоолуур эрх баригчдын гарт тоологдож эхэлсэн
Ерөнхийлөгчийн сонгуультой холбоотойгоор хийгдэж байгаа эрх баригчдын сөрөг пиар хэрээс хэтэрч байгаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа хүргэв.
Тэрбээр "Эрх баригчид нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. 2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашнаас эхлээд, монголын ард түмний хувь заяаны тоолуур эрх баригчдын гарт тоологдож эхэлсэн. 2012-2016 онд Ардчилсан намын эрх барьж байсан үеийн бүх зүйлүүдий харлуулж, улстөрийн ашиг хонжоо олно гэдэг байдлаа одоо болих хэрэгтэй.
Засгийн газрын эрхийг аваад бүтэн жилийн хугацаанд долоон төрлийн татвар нэмсэн, ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах бэлтгэл хийсэн, хууль эрх зүйн орчинг дордуулсанаас өөр яг юу хийв гэдгээ өөрсдөө нэг эргээд харчаарай гэж сануулмаар байна.
МАН амлалтаа биелүүлээгүй бүтэн нэг жилийг өнгөрүүлж байна. Нөгөө сайхан амлалтуудаасаа 100 хувь ухарчихсан.
Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр "Эдийн засаг сэргэсэн , хүн амын орлого өслөө" гэдэг мэдээлэл их цацах боллоо. Эдийн засаг 4.1 хувиар өссөн нь нүүрсний үнэ өссөн мөн долоон төрлийн татвар нэмсэнтэй холбоотой болохоос эрх баригчдын гавьяа биш. Татвар нэмээд, цалин нэмээгүй байхад иргэдийн орлого хаанаас нэмэгдээд байгаа юм гэдэгтээ эрх баригчид хариултаа өгөх хэрэгтэй. Уг нь одоо хоосон үзэл сурталаа зогсоогоод эдийн засгийн бодит байдал дээр иргэдийнхээ амжиргааг сайжруулах ажлыг эхлүүлэх цаг нь аль хэдийн болчихсон.
МАН өр тавихаар буюу 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар эдийн засаг сэргэдэг, АН 2.5 тэрбум ам.долларын зээл авахаар эдийн засаг сүйрдэг тийм мараалгүй улстөржилтөө зогсоох хэрэгтэй. Эцсийн үр дүн ард түмний амжиргаагаар л дүгнэгдэх болно. Бүтэн жил ард түмний амьдрал дээшлээгүй. Харин улстөрчдийн хийрхэл л дээшилсэн байх" гэдгийг эрх баригчдад сануулсан юм.
"Приус” машины татвараас 100 хувь чөлөөлөх асуудлыг тавих болно
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад харууллаа.
-“Приус” машины татварыг нэмэхгүй байх асуудлаар танай намын бүлэг санал гаргаж байсан. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?
Б.Пүрэвдорж: Хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат татварын хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Засгийн газарт өгсөн. Бүр хугацааг хойшлуулсанаар нөхөж төлөх ямар орлго байна вэ гэдэг талаар бүр аргыг нь зааж өгөөд явуулсан. Гэтэл бүлгийн даргад хариу өгөөгүй. Мэдээж олон нийтийн эсэргүүцэлтэй холбоотойгоор өөрийнхөө намын гишүүний саналаар хийж байгаа мэтээр Засгийн газар УИХ -руу оруулж ирж байгаа. Цаашдаа бид бүхэн ард түмний унаа болсон "Приус” машины татварыг хойшлуулах биш татвараас 100 хувь чөлөөлөх асуудлыг тавих болно.
Д.Эрдэнэбат: Эдийн засгийн амьдралыг ялангуяа иргэдтэй холбоотой амьдралын асуудлыг битгий улстөржүүлээч. тухайлбал, "Приус” машины татварыг чөлөөлье гэж хэлэхээр буцаагаад сөрөг PR-руу орсон. Батерей нь муу, хадгалж болдоггүй, хар тугалгатай гэхчлэн сөрөг зүйл яриад эхэлсэн.. Үүнийг би Засгийн газрын зүгээс хийгээд байна уу хардаж байгаа. Д.Эрдэнэбат байна уу, Х.Нямбаатар санаачилна уу хамаагүй. Энэ ард түмэнд хэрэгтэй зүйл байсан учир Засгийн газар шийдээд оруулж ирэх хэрэгтэй. Үүнд битгий улс төрийн хандлага гаргаач ээ. Эрх баригчид асуудлыг хумхын тоосын чинээ жижиг байсан ч улстөржүүлдэг боллоо.
-УИХ-ын ирц хангалтгүй байна гэдэг байр суурийг ганцхан О.Баасанхүү гишүүн хөндөн ярьж байна. Танай намын бүлэг энэ асуудлын тухайд ямар байр суурьтай байна вэ?
Д.Эрдэнэбат: Ирцийн тухайд, эрх баригчид 65 гишүүнтэй шүү дээ. Гэтэл ирцийг манай тал руу наалдуулах юм. Энэ нам өөрийнхөө болохгүй асуудлыг заавал Ардчилсан нар руу наадаг. Чуулганы танхимд МАН-ын 15, АН-ын 4 гишүүн сууж байхад "АН-ын есөн гишүүн бүгдээрээ байх ёстой" гээд байх юм. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрч байна. Ингэхээ боль. АН руу дайрах арга хайх хооронд чинь ард түмний амьдрал хэцүүдлээ.
|
https://ikon.mn/n/10lf
|
10lg
|
“Ухаалаг анги” төсөлд хамрагдсан сургуулиудад цахим сурах бичиг өглөө
|
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
|
05/22/2017 16:41:00
|
Гэрэл зургийг Mpa.mn
“Ухаалаг анги” төсөл хэрэгжсэн сургуулиудад “Бага дунд ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний сурах бичиг гардуулах” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Багш Хөгжлийн Ордонд боллоо.
Энэ ажлыг хэрэгжүүлснээр цахим контентэд суурилсан сургалт явуулах арга зүй сайжирч, нөгөө талаас сурагчид мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх боломжууд нээгдэж байгаа ажээ.
БНСУ-ын Кёнги аймгийн орлогч дарга Ким Дун Гын “Улаанбаатар хотод “Ухаалаг анги” хамтарсан төслийг хэрэгжүүлээд нэлээд олон жил боллоо.
Бидний энэ удаагийн хамгийн гол зорилго солонгос хэлийг системтэй ойлгуулах, заах үүднээс нэгдсэн бүх шатны сурах бичгийг 20 сургуульд тарааж өгөхөөр болоод байна.
"Цаашид хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд энэ төсөл хувь нэмрээ оруулна"
Гэрэл зургийг Mpa.mn
Дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалд бэлтгэхийн тулд мэдлэг боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх гэж үзэж байгаа.
Хоёр улс нийгэм, соёл урлаг, боловсролын салбарт хамтран ажиллахын тулд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх нь хамгийн чухал.
Бид бие биенийхээ хэлийг ойлгож, цаашид энэ салбаруудад хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд энэ төсөл хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Энэ нь нийт 500 сая вон буюу 1 тэрбум төгрөгийн төсөвтэй төсөл юм” гэв.
Энэхүү төсөл нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна.
"Нийслэлийн 12 сургуульд “Ухаалаг анги”-ийг Кёнги мужийн дэмжлэгтэйгээр тохижуулсан"
Гэрэл зургийг Mpa.mn
Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл “Нийслэлийн Боловсролын Газар БНСУ-тай 2015 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг.
Энэ хүрээнд хэрэгжиж байгаа ажил бол “Ухаалаг анги” төсөл. Эхний ээлжинд гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, нийслэлийн 12 сургуульд “Ухаалаг анги”-ийг Кёнги мужийн дэмжлэгтэйгээр тохижуулж өгсөн.
IV үе шат нь хэрэгжиж, дахин таван газар тохижуулахаар ажиллаж байгаа. Өнөөдөр “Ухаалаг анги”-иудад хэрэглэгдэх цахим номыг гардуулах үйл ажиллагаа болж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад зориулан өнөөдөр Солонгос хэлний сурах бичиг I, II, III, тус бүр ерөнхий сурах бичиг, дасгал ажлын дэвтэр, Багшийн гарын авлага гэсэн есөн төрлийн нийт 9,000 сурах бичиг олгож байгаа юм.
Гэрэл зургууд
Гэрэл зургийг Mpa.mn
|
https://ikon.mn/n/10lg
|
10lh
|
С.Батболд: Туул голоос хайрга олборлохыг үе шаттайгаар зогсооно
|
ikon.mn
|
05/22/2017 16:33:00
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүрэг, хороодод ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Дарга нар албан өрөөнд сууж, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч шийдсэн төдий нэр зүүх биш хороо бүрт хүрч, иргэдийнхээ үгийг сонсон, амьдралд нийцсэн ажил хийх хэрэгтэйг хотын дарга хэлж байгаа юм. Тэрбээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, хороодод хүрч ажиллаад байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
Дүүрэг бүрт үе үеийн хотын дарга нарын үед яригдаж ирсэн, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Тэр бүгдэд шийдэл гаргахаар хотын дарга ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу иргэдийн хэлж заншсанаар шувуун фабрик орчмын иргэдийн толгойны өвчин болсон асуудал нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт. Арваадхан жилийн өмнө хурдан морьд уралдаж, зүлэг ногоо ургасан сайхан хөндий байсан газар нь өнөөдөр ухаж сэндийчигдэн, нүд хальтрам болсныг оршин суугчид нь хотын даргад дуулгалаа.
Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлснээр Хан-Уул дүүрэгт хайгуул, ашиглалтын лицензтэй 87 аж ахуйн нэгж бий. Үүнээс дийлэнх нь хайрганы лиценз эзэмшдэг байна. Эдгээрээс 43 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Энэ онд бид 43 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Дахин 17 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр холбогдох газарт хүргүүлсэн” гэлээ.
13 дугаар хорооны оршин суугчид хорооных нь нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс нөхөн сэргээлт хийсэн ганцхан компани байдаг. Бусад нь огт нөхөн сэргээлт хийгээгүй. Нөхөн сэргээлт хийх нь битгий хэл ухсан нүхээ ч булдаггүй. Үүнээс болоод 9 настай хүү карьерын нүхэнд унаж, амиа алдсан гашуун түүх ч бий гэж байсан юм.
Хотын дарга оршин суугчдын санал хүсэлтийг сонсоод Туул голоос хайрга олборлохыг хориглосныг хэллээ. Хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад онцгой анхаарахаа хэлсэн юм. Тэрбээр “Туул голоос хайрга олборлохыг хориглосон захирамж гаргасан. Улаанбаатар хотод сүүлийн 10 гаруй жилд олборлолт эрчимтэй явагдаж байна. Энэ нь иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөөр ирлээ. Одоо нийслэлийн нутаг дэвсгэрт нэмж хайрга олборлох хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгохгүй. Одоо явагдаж байгаа олборлолтыг үе шаттай зогсооно. Бид иргэдийнхээ эрхийг нэгд тавих ёстой.” хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ “Хотын даргад юуны өмнө нь талархал илэрхийлмээр байна. Карьеруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Харин дунд, доод шатандаа ажил хэрэг болгомоор байна. Ашигт малтмалын тухай хуулиар нөхөн сэргээлт хийгээгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хуулийн заалт бий. Гэтэл нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын үйл ажиллагааг зогсоохгүй байна. Өнөөдөр ард иргэдийнхээ амьдардаг газар газрыг нь ухаад, гол горхийг үгүй хийдэг улс орон байхгүй. Тиймээс нөхөн сэргээлт хийсэн хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох хэрэгтэй гэж бодож байна.” гэлээ.
Иргэд хотын дарга өөрөө асуудалд анхаарал хандуулж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажил хэрэг болгож байгаад ам сайтай байна. Өмнө нь ямар ч хотын удирдлага ингэж бүрэлдэхүүнээрээ, асуудлыг нь шийдэхээр ирж байгаагүйг оршин суугчид хэлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10lh
|
10li
|
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн ШУУД тохирлын ХАРИУ
|
ikon.mn
|
05/22/2017 17:45:00
|
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:45 2017/05/22
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.22/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
40-35-6-27-12-21 +39
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
4-9-7-8-2-1
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
8-0-6-6
2-р зэргийн хонжворын хариу:
8-7-9-3
3-р зэргийн хонжворын хариу:
8-3-1-8
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
16:41 2017/05/22
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.05.22/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/671688903016681/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:45 2017/05/22
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.22/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
40-35-6-27-12-21 +39
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
4-9-7-8-2-1
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
8-0-6-6
2-р зэргийн хонжворын хариу:
8-7-9-3
3-р зэргийн хонжворын хариу:
8-3-1-8
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
|
https://ikon.mn/n/10li
|
10lj
|
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгох ажил ирэх сард ДУУСНА
|
ikon.mn
|
05/22/2017 16:51:00
|
Сүхбаатар дүүрэг дэх /Хуучнаар хүүхдийн 100 дэлгүүрийн орчим /Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу:
440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх,
олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох,
ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт,
автозам болон явган замын гэрэлтүүлэг,
гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж эхлүүлээд байна.
Дээрх тохижилтын ажлыг ирэх сарын 8-ны өдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
|
https://ikon.mn/n/10lj
|
10lk
|
Гадаадад байгаа 7,374 Монгол иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ
|
ikon.mn
|
05/22/2017 17:20:00
|
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Гадаад улсад байгаа Монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дууслаа.
Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг өнөөдөр Төв комисст ирүүллээ.
Салбар комисст нийт 7,374 иргэн бүртгэгджээ. Хамгийн олон буюу 1,629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1,011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаад улсад байгаа нийт 6,233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байжээ.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
|
https://ikon.mn/n/10lk
|
10ll
|
“Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
|
Г.Мөрөн, iKon.mn
|
05/22/2017 17:32:00
|
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлөөс “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ Лхагва гарагт болох гэж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан болж буй тус эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын Яам, Шинжлэх Ухааны Академи болон МУИС-ийн ШУС-ийн Урлаг, Утга зохион судлалын тэнхим хамтран зохион байгуулж байгаа юм.
Хурлаар,
ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор О.Шинэбаяр,
ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Гэрэлмаа,
ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Мөнхцэцэг,
МУИС-ийн ШУС-ийн Урлаг, утга зохиолын тэнхимийн эрхлэгч Г.Нандинбилиг,
МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, магистрт Ч.Бямбацэцэг,
Хүүхдийн төв номын сангийн Их мэдэх танхимын номын санч Г.Дарьсүрэн,
МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, доктор Г.Бямбацэрэн,
Хүүхдийн урлан бүтээх төвийн мэргэжилтэн Б.Чулуунцэцэг зэрэг эрдэмтэн илтгэл тайвьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны тавдугаар сарын 24-ний 12:00 цагт БСШУСЯ-ны хурлын танхимд болох юм.
Эх сурвалж: Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын алба
|
https://ikon.mn/n/10ll
|
10lm
|
Армийн хүнсэнд транс тос нийлүүлдэг үү?
|
Р.Саруул
|
05/23/2017 08:19:00
|
-Залуусаа хугацаат цэрэгт татахдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаад аль чийргийг нь авдаг тул халагдахад нь ч мөн үзлэгт оруулж, ирснээсээ хойш ямар өөрчлөлт гарсныг нь тогтоодог болмоор байгааг энэ нийтлэлээр дамжуулан уламжилъя-
Цэрэгт дэглэм байдаг. Гэхдээ яг одоо Монголын армид байгаа “харгислалыг” дэглэм гэж нэрлэвэл хэтэрхий уяхан хандсан хэрэг болно. Монгол Улс бол энхтайван тогтсон, дайн дажны хөлөөс хол, иргэд нь үймээн самуун дэгдээх хий цөстэй биш. Тиймдээ ч 1990 онд Ардчилалд хөл нийлүүлэхдээ ч оготнын хамраас цус гаргаагүй. Гэвч энхийн цагт цэргийн алба хаагчид зүй бусаар амиа алдаж, эрэмдэг, зэрэмдэг болсоор.
Хамгийн сүүлд л гэхэд эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй ахлагчдаа дэглүүлсний улмаас хөлийнхөө есөн хурууг тайруулж, үүрд тахир дутуу, бүтэн алхах заяагүй болж хоцорсон залуухан алба хаагчийн тухай дуулиан нийгмийг сэртхийлгэж байсан цаг саяхан. Залуугийн ярианаас дүгнэхэд, Батлан хамгаалах яам, холбогдох албад аль хэдийнээ нуувчинд ороод бүгчихсэн ба хариуцлагыг хэн үүрэх нь тодорхойгүй болсон тухай харуусангуй ярьж байсан удаатай.
Үүнээс өмнө, хээрийн дадлагад гарсан байлдагч нар гранатын тэсрэлтэд өртөж, хоёр ч хүний алтан амь эрсдэж, олонх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаалтад орсон билээ. Тухайн үед энэ асуудлын хариуцлагыг хэн үүрэх талаар маргалдаж байснаас биш асуудлыг яаж шийдэх, армид бугшсан идээ бээрийг хэрхэн цэвэрлэх талаар бодлогын түвшинд хэн ч, юу ч яриагүй.
Тэгвэл саяхан буюу тавдугаар сарын 6-нд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудсанд “Дархан аварга, Батлан хамгаалахын Сайд, Б.Бат-Эрдэнэ танд хүргэх хов байна: Монголын Арми, Хилийн цэрэгт алба хаагчдад хүнсэнд зориулж их хэмжээний ТРАНС ТОС нийлүүлдэг юм байна. Энэ бол хамгийн ЭРҮҮЛ БУС сонголт тул та анхааралдаа авна уу. Хамгийн эрүүл залуусыг цэрэгт татдаг хэр нь, татсан хойноо эрүүл мэндээр нь хохироох нь ёс зүйгүй хэрэг. Эр цэргүүд маань эрүүл хүнс идэх ёстой! Энэ хүмүүс цэргийн албаа хааж дуусаад цаана нь олон жил эрүүл урт наслах учиртай!” гэж бичсэн байв.
Энэ ямар учиртай бичвэр байв. Дэд сайд асан, өдгөө ч хариуцлагатай ажил хийж буй эмч хүн ийм асуудлыг баримтгүйгээр, барим тавим бичих болов уу. Мэдээж маш олон сэтгэгдэл энэ бичвэрийн дор цугларсан ба зарим нь баримт шаардсан бол ихэнх нь үүнийг зайлшгүй шалгаж, тодруулах ёстойг анхааруулжээ.
Хэдийгээр энэ мэдээг жинхэнэ эсэхийг нотлох нотолгоо үгүй ч үүнийг холбогдох газрууд шалгах шаардлагатай. Угаас арми, улсын өмчийн үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд шахааны бизнес хийгчдийн гайгүй сайн орлого, тэр ч бүү хэл хөрөнгөжих эх үндэс болсон нь нууц биш. Зах зээлийн ханшийг судлаад үзэхэд транс тос гэдэг нь тодорхой болсон, Оросоос голдуу орж ирдэг маслонууд цэвэр цөцгийн тос, зөөхийнөөс хэд дахин хямд байх аж.
Тэгэхээр хямдхан транс тосыг манай хэдэн шахаачид оруулж ирээд армид нийлүүлээгүй гэсэн баталгаа л олон нийтэд хэрэгтэй байгаа юм. Ер нь транс тос гэж юу юм. Үүнийг байгалийн цэвэр тосоор хийдэггүй бөгөөд үйлдвэрийн аргаар буюу, химийн урвалын дүнд гаргаж авдаг.
Эрдэмтдийн зохиомлоор гаргаж авсан өөх тос нь үргүйдэл, Альцгеймерийн болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэргийн эх үүсвэр болдог гэдгийг тогтоосноос хойш олон орон транс өөх, тосны хэрэглээнээс татгалзсаар байгаа. Үүнээс гадна транс өөх нь хүүхдийн хөгжилд бидний бодсоноос ч илүү аймшигтайгаар нөлөөлдгийг туршилтаар нотолсон.
ДЭМБ-ын зөвлөснөөр, өдөрт хоёр граммаас илүү транс тос хэрэглэвэл үр дүн нь дээр бичсэнчлэн илрэх юм байна. Тэгэхээр болзошгүй аюулаас эх орон, элгэн түмнээ хамгаалах эр цэргүүдээ эрүүл саруул байлгахын тулд энэ асуудлыг шалгахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс хүсэж байна. Мөн залуусаа хугацаат цэрэгт татахдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаад аль чийргийг нь авдаг тул халагдахад нь ч мөн үзлэгт оруулж, ирснээсээ хойш ямар өөрчлөлт гарсныг нь тогтоодог болмоор байгааг энэ нийтлэлээр дамжуулан уламжилъя.
|
https://ikon.mn/n/10lm
|
10ln
|
Л.Төгөлдөр: Цахилгаанчин хүн зурна, холбоно, хөрөөднө, тааруулна, гагнана гээд олон авьяастай байх ёстой
|
Б.Бат, Өглөөний сонин
|
05/23/2017 08:26:00
|
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод ирэх аравдугаар сард болох “Дэлхийн ур чадвар” олон улсын тэмцээний өмнөх сорилго “Монгол ур чадвар” тэмцээн гурван үе шаттайгаар болж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Б.Долгормаа, өрөг угсралтад Н.Мягмарсүрэн, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгарчээ.
Эдгээр тамирчныг Монгол Улсын шилдэг залуу мужаан, цахилгаанчид хэмээн нэрлэж болно. Учир нь, орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин юм. Тэгвэл тэдний төлөөлөл болгож шилдэг залуу цахилгаанчин Л.Төгөлдөртэй цөөн хором ярилцлаа.
-Ирэх аравдугаар Арабын нэгдсэн Эмират улсад болох "Дэлхийн ур чадвар"-ын тэмцээнд эх орноо төлөөлж оролцохоор болжээ. Юуны өмнө танд баяр хүргэе?
-Маш их баярлалаа.
-Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Л.Төгөлдөр гэдэг. Ам бүл долуулаа. Аав, ээж дөрвөн дүүгийн хамт амьдардаг.
-Цахилгаанчин мэргэжлийг өөрийнхөө хүслээр сонгоогүй гэж ярихыг тань сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Тийм ээ, би цахилгаанчин мэргэжлийг би өөрийн хүслээр сонсгоогүй. Шарын голд арван жилээ төгссөн жил Налайхад, гэртээ зуны амралтаар ирсэн чинь ээж “Дүүгээ хараад энд сургуулиа төгс” гэсэн. Налайхын МСҮТ-д тэр жил хоёрхон хуваарь байсны нэг нь барилгын цахилгаанчин. Цахилгаанчин болно гэж бодож яваагүй.
-Суралцаж эхлээд мэргэжлийнхээ амтанд орсон уу?
-Үгүй. Эхний нэг жил тоогоогүй, хичээлдээ шамддаггүй байсан. Гэтэл нэгдүгээр ангид манай ангийн гурван сурагч цахилгааны тэмцээнд оролцоод түрүүлсэн нь надад нэгийг бодогдуулсан. Өөрөөр хэлбэл, хор шар хөдөлсөн л дөө. Улсын уралдаанд орно гэсэн зорилго тавьж хичээлдээ шамдсаар орсон. “Монгол ур чадвар”-ын эхний шат нь цахилгаанчдын дунд “Нэмэх, хасах” нэртэйгээр зохиогдсон.
Цахилгааны цагаан толгойг заасан багш нарыг маань Ж.Уранцэцэг, А.Гомбо гэдэг. А.Гомбо багшийн маань бэлдсэн сурагч нь 2015 онд “Монгол ур чадвар” тэмцээнд 18 дугаар байрт орж байсан юм билээ. Намайг “Нэмэх, хасах”-д явахаар тэнцтэл “16-д орж хоёр байраар урагшлуулаад ирээрэй” гэж захиж байсан. Тэр тэмцээндээ шилдэг зургаад багтсан. Ингээд сая түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ аваад байна.
Би төгсөлтийн баяр дээрээ багш нар болон ангийнхныхаа өмнө “Олон улсын тэмцээний эрхийг сургуульдаа авч ирнэ” гэж амласан. Амлалтаа биелүүлэхийн төлөө шаргуу хичээллэсэн. Өглөө 09:00 цагт сургууль дээрээ ирээд 21:00-22:00 цагт гэртээ харьдаг байсан.
-Олон улсын тэмцээний эрхээ авчхаад хамгийн түрүүнд хэн рүү залгаж баяраа хуваалцав?
-Мэдээж аав, ээж рүүгээ ярьсан. Аав, ээж хоёр маань намайг маш их дэмждэг. “Нэгдүгээр байрт орлоо” гэсэн чинь итгэхгүй байсан. Би Шарын голд төрсөн, эмээ, өвөөгийн хүүхэд байхгүй юу. Ийм, ийм амжилт гаргалаа гээд ярих бүрд эмээ маань маш их баярладаг. Эмээ маань миний фен гэж хэлж болно.
-Одоо бол мэргэжилдээ хайртай биз дээ. Цахилгаанчин мэргэжлийн юу нь хамгийн сайхан бэ?
-Хүнээс хурд, хүч, сэтгэлгээ шаарддаг мэргэжил. Өөрөө сэтгэж, холболтоо хийгээд үрд дүнг нь үзэх хамгийн сайхан байдаг. Ангийн хүүхэдтэйгээ хамтарч нарны зай хураагуураар халдаг “Эко байшин” хийж, энэ бүтээлээрээ сургууль дээрээ зохиосон уралдаанд дэд байрт орж байсан.
-Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ. Олон улсын тэмцээний даалгавар гэвэл юу байдаг талаар ярихгүй юу?
-Эксперт багштайгаа гарын хурд сайжруулах тал дээр түлхүү ажилладаг. Гурван талт жижиг байшингийн цахилгааны холболтыг хийх даалгавар өгдөг гэсэн. Миний бодлоор цахилгаанчин хүн олон талын авьяастай байх ёстой юм шиг санагддаг. Зурна, холбоно, хөрөөднө, тааруулна, гагнана, загвар хүртэл гаргана. Бүх мэргэжлийг өөртөө агуулсан юм шиг надад санагддаг. Чанд стандарттай, ур чадвар шаардсан, алдаа гаргах эрхгүй, хайхрамжгүй хандаж болдоггүй мэргэжил.
Энэ олон хүний итгэлийг хүлээж байгаа болохоор Монгол Улсынхаа нэрийг гаргаж, урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчилж, зүтгэнэ гэж боддог. Бусдад амлаагүй ч өөртөө өгсөн амлалт бий.
-МСҮТ-д сурдаг гэдгээсээ ичих үе гарч байв уу. Нэг ийм буруу хандлага байх шиг байна?
-“Ийм сургуульд сураад байхдаа яадаг юм бэ” гэх яриаг нэгдүгээр ангид байхдаа сонсож байсан. Зарим сурагч оюутны 70 мянгыг авах гэж сургуульд сурдаг юм шиг санагддаг байсан. Миний бодлоор МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү. Есдүгээр анги төгсөөд МСҮТ-д суралцах нь олон талын ашигтай. Мэргэжил эзэмшинэ, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсдөг.
ЕБС болон МСҮТ төгсөөд их, дээд сургуульд элсэн орж байгаа хүүхдүүдийг харьцуулбал газар, тэнгэр шиг өөр байдаг. МСҮТ-д сурсан хүүхэд мэргэжилтэй болчихсон, хэрсүү суучихсан байдаг. Үеийнхэндээ хандаж хэлэхэд мэргэжилдээ дуртай болсон үедээ сургуульдаа дуртай болно. Зорилготой байгаарай. Зорилго чинь зааж байгаа хүмүүст биш өөрт чинь үлдэнэ. Мөрөөдөлтэй байгаад зүтгэхэд бүтдэг юм шүү.
Миний мөрөөдөл бол сайхан гэр бүлтэй болоод аав, ээжтэйгээ сайхан амьдарна гэж боддог. Зорилго маань Монгол Улсын зөвлөх инженер болох. Хүүхдийн эрхийг хамгаалдаг хандивын байгууллагатай болох сон гэж бас мөрөөддөг. Ямар ч байсан зорилгодоо хүрнэ дээ.
|
https://ikon.mn/n/10ln
|
10lo
|
Эх орноосоо урвах асуудлаар ноцтой баримт дэлгэнэ гэв
|
Монголын мэдээ
|
05/23/2017 08:37:00
|
Гэрэл зургийг Mpa.mn
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр Төрийн ордонд хар тамхины хэргийг ялаас чөлөөлсөн гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрүүгийн хуульд 40 орчим заалтыг өөрчилсөн гэх нэрээр зарим зүйлийг оруулж ирсэн. Тэгсэн хэр нь гол өөрчлөлтүүдийг оруулаагүй. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлчихсөн байна.
Хуучин Эрүүгийн хуулийн 192, 196 гэсэн заалтаар энэ төрлийн гэмт хэргийг шийтгэж байсан бол одоо 20.7 гэсэн заалтаар энэ асуудлыг зохицуулах болж байна. Өмнө нь “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис” гэдэг байсан бол одоо зөвхөн “бодис” болж эм бэлдмэл нь байхгүй болсон.
Мөн “борлуулах зорилгогүйгээр авч хадгалсан” тохиолдолд ял шийтгэдэг байсан бол одоо чөлөөлж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуульд доод ял 10 жил оноодог байсныг таван жил болгосон. Шүүгч үзэмжээрээ ял оноож болно гэсэн үг. Энэ мэт ноцтой өөрчлөлтүүд орсон” гэлээ. Мөн “Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болголоо. Хуулиар зөвшөөрсөн мөнгө олдог гурван аймшигтай бизнес байдаг. Энэ бол архи, тамхи, эм. Үүнд хатуу хяналт хэрэгтэй.
Хуулиар зөвшөөрөөгүй ч асар их ашиг орлоготой, асар их үр дагавартай, аюултай зүйл бол хар тамхи, зэвсгийн наймаа. Аль ч улсад хар тамхины ялаа ингэж зөөллөсөн түүх байхгүй. Өмнөх хууль ч хар тамхины хэрэгт тийм хатуу байгаагүй. Гэтэл лоббигоор улам хөнгөрүүлж, ял шийтгэлийг гурав дахин багасгалаа. Хар тамхины хэрэгт хэзээ ч ялаас чөлөөлдөггүй. Энэ хэрэг дээр хохирол шаардахаа больсонд харамсаж байна.
Үүнийг хэлэлцэж эхлэхэд би эсэргүүцэж, байнгын хорооноос гарахаа ч илэрхийлж байсан. Гэтэл сая бараг хуралдаанаас намайг хөөж байсан. Хамгийн хатуу шийтгэх ёстой гэмт хэрэг бол хар тамхи, эх орноосоо урвасан хэрэг. Би удахгүй эх орноосоо урвасан гэмт хэргийн талаар ноцтой баримт дэлгэнэ” гэсэн юм.
|
https://ikon.mn/n/10lo
|
10lp
|
Хятадад Японы зургаан иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/23/2017 08:43:00
|
Хятадын эрх баригчид Япон улсын зургаан иргэнийг хууль бус үйл ажиллагаа явуулсан шалтгаанаар баривчилсныг тус улсын гадаад хэргийн яам Даваа гарагт мэдээллээ.
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь “Холбогдох албаныхан Японы зургаан иргэнийг Хятад улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа” гэж мэдэгджээ. Мөн энэ талаар Японы консулын газарт мэдэгдсэн гэнэ.
Хуа Чунинь үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бол Киодо мэдээллийн агентлаг тэднийг тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн гэж мэдээлжээ. Зургаан иргэний гурав нь Шандон мужид, үлдсэн гурав нь Хайнань мужид баривчлагдсан байна. Эдгээр мужуудад Хятадын тэнгисийн хүчний гол боомтууд байрладаг юм.
Тэдгээр иргэдийг өнгөрсөн гуравдугаар сард баривчилсан байна. Хайнаниас баригдсан 20-50 oрчим насны гурван хүн тус мужид халуун рашаан байгуулах ажлаар ирээд байжээ. Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихиде Суга зургаан иргэн нь баривчлагдсан тухай Хятадын талаас мэдээлснийг батлаад тагнуулын хэрэгтэй холбоотой гэх ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Хятад улс сүүлийн жилүүдэд гадаадын тагнуулын ажиллагааг илрүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн Ням гарагт Нью Йорк Таймс сонинд мэдээлэхдээ 2010-2012 оны хооронд Америкийн арав гаруй тагнуулыг Хятадад баривчилж, тус улс дахь АНУ-ын тагнуулын сүлжээнд ноцтой хохирол учруулсан тухай баримт дэлгэжээ.
Хамгийн сүүлд 2015 оны есдүгээр сард Хойд Солонгостой хиллэдэг Ляонинь мужид Японы хоёр иргэнийг тагнуулын хэрэгт холбогдуулан баривчилж байв. Өнгөрсөн сард Бээжин хотын захиргаа гадаад тагнуулын талаар мэдээлэл өгсөн иргэндээ 500,000 хүртэл юаний ($73,000) шагнал олгох журам гаргасан юм.
Хятад улсын хүч нөлөө нэмэгдэх тусам гадаад орнуудаас явуулах тагнуулын ажиллагаа эрчимжиж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post
|
https://ikon.mn/n/10lp
|
10lq
|
ҮЙЛ ЯВДАЛ: Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
|
Г.Мөрөн, iKon.mn
|
05/23/2017 08:56:00
|
Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд
09:00-16:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган болно. Арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцоно.
Д.Сүхбаатарын талбайд
09:00-17:00 цагт БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байгаа Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
Драгон төвд
11:00 цагт ТҮМ /Тасалбар түгээх машин/ -ны нээлтийн арга хэмжээ болно. Тус ТҮМ нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх болно.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Автомашин, мотоциклийн холын зайн УАШТ-ний талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11:30 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэлж эсэргүүцэл илэрхийлж байсан эмэгтэйчүүд ирэх сарын 1-нд хэрхэн тэмцэл хийх талаараа мэдээлэл хийнэ.
12:00 цагт Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн амлалт буюу оффшорын асуудлаар АТОЗ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
ГХЯ-ны "Мутрын түшээ" танхимд
12:00 цагт ГХЯ-ны "Мэдээллийн цаг" болно. "Мэдээллийн цаг"-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцоно.
|
https://ikon.mn/n/10lq
|
10lr
|
Хорвоогийн муу бүхний үүр ТАВАНТОЛГОЙ болжээ
|
Ч.Чулуун
|
05/23/2017 08:59:00
|
Саяхандаа, саяхан Тавантолгой дахь нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдаж, УИХ-аар дэмжигдэж байсан юм. Тухайн үед энэхүү орд газрыг муу муухай бүхний үүр уурхай болчих юм гэж хэн ч төсөөлөөгүй биз. Чухамдаа үнэтэй үнэгүйдээ тулж буй нүүрс яах вэ.
Нүүрснээс дээгүүр тавих ёстой хүний асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон байна, цаана чинь. Өдрөөс өдөрт сөнөж буй говийн үзэсгэлэнт байгаль, орд газрыг тойрсон хятад иргэдийн дарангуйлал, шоронгийн хулгайч нарын орогнол, монгол жолооч нарын архидалт, тэдний халаасыг хоослох үүнээс улбаатай бэлгийн замын халдварт өвчин хар тамхины төрөлд багтах мансууруулагч бодис Ми Ми-гийн наймаа гээд хорвоогийн муу бүхэн тэндхийн хөрс шороо, агаарт шингэж орхижээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярын хийсэн мэдээллээс үзэхэд, зөвхөн Монгол талаас 1,500 орчим том оврын тээврийн хэрэгсэл 24 цагийн турш нүүрс тээвэрлэдэг аж. Мөн дээр нь албан ёсны бүртгэл бүхий урд хөршийн 600 орчим тээврийн хэрэгслийг нэмэх хэрэгтэй. Гэмгүйхэн төсөөлөхөд монгол, хятад жолооч нарын аль аль нь амьдрахын эрхэнд, хэдэн халтар төгрөг олохын төлөө угалз мэт сааралтан агаарт хөөрөх нутаг шороон дунд жолоо мушгиж яваа биз, хөөрхий гэмээр санагдавч бодит амьдрал дээр даварсан хятадуудын ноёрхол, дарангуйлал дунд манайхан амь өрсөн “тулаанд” ордог байна.
Өөрөөр хэлбэл, хятад жолооч нарт хил гаалийн асуудал ногоон гэрлээр шийдэгддэг байхад монголчууд хонон өнжин дугаарлаж байж хилийн дээс алхах жишээний. Ийн дугаарлахдаа ч элдэв асуудалтай тулгарна. Ер нь тэнд монгол жолооч амь нас, эрүүл мэндээрээ хохирдоггүй өдөр гэж байхаа больжээ. Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хэргийн дийлэнхийг зам тээврийн осол эзэлдэг нь уул уурхай, тодруулбал нүүрс тээвэрлэлттэй холбоотой. Эрсдэл нүүрс ачуулахаас л эхэлнэ.
Жолооч нар ковшоор нүүрсээ ачуулдаг агаад ковшчин хятадууд тэвшин дээр нүүрс асгахдаа хүчтэй шидэж, тэвшийг нь задлах эсвэл машиныг нь унагах, өвлийн цагт хөлдүү нүүрсээр цонхыг нь хагалж орхидгийн улмаас чанар муутай хятад машины тэвш тэр дороо задарна. Түүнийг нь мэдээж хятад гагнуурчид гагнан олсон ашгаа ковшчидтойгоо хуваана.
Монгол жолооч нарын ихэнх нь түрээсийн машинтай тул эвдэрсэн тэвшнээсээ болж өрөнд орж, хэдэн өдрөөр ажилгүй сул зогсох нөхцөл үүсдэг нь хятад жолооч нарт тэр хэрээр олз болох нь бий. Ийм байдалд орохгүй байх арга нь ковшдод ачилт бүрдээ 100 юань бэлнээр төлөх учиртай. Өчигдөр л гэхэд ийм байдлаар таван машины тэвш эвдэрсэн сураг дуулдав. Асуудал үүгээр дуусахгүй. Амь тэмцэн хил дээр ирээд Цагаан хад, Ганц модны боомтын хүнд суртал, мөнгөтэй хунд үйлчлэх хил, гаалийн ажилтнуудын өмнө сөхрөхөд хүрнэ.
Тэд монгол хүн атлаа хятад жолооч нарыг хилээр зүгээр нэвтрүүлж, харин монголчууддаа элдэв янзын бичиг баримт нэхэн сүрийг үзүүлэн дөвчигнөдөг гэнэ. Ер нь л тэнд тээвэр хийх 14 хоногт амьд гэртээ буцах баталгаа байхгүйг Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа анзаарсан байдаг. Анзаараагүй байтлаа "Энэ боомтоор нүүрс, баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна.
Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатайг олж харлаа. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчин болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна” хэмээв гэж. Мөн УИХ-аар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Тавантолгойн замд нүүрсний тээвэр хийдэг жолооч нар унтахгүйн тулд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг, үүнээсээ болж осол аваар гаргадаг” гэх асуудлыг Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүдийн сонорт хүргэсэн удаатай.
Эх сурвалжийн мэдээллээр, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Ми Ми хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1,800 төгрөгөөр худалдаж авдаг аж. Энэхүү кофейны төрлийн сэргээх бодисыг Оюутолгой.
Тавантолгой балон бусад компанийн 2,000 гаруй жолооч нар аяны замд хэрэглэдэг гэхээр тэнд хар тамхины наймаа жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж буйн нотолгоо биш гэж үү. Дээр нь жолооч нар эхнэр хүүхэд, гэр бүлээсээ хол ажиллаж буй. Хоол унд муутай, бусдын дарангуйлал дор амь өрсөн ажиллах эрчүүд гутрахын эрхээр архитай найзлах нь юу ч биш. Тэгээд ч тэдний халаасанд бэлэн мөнгө бий. Мөнгөтэй, Ми Ми хэрэглэн хар тамхинд мансуурсан нөхөд цадталаа хооллож аваад дараагийнхаа ажилд мордоно.
Тэр нь мэдээж, хормойн явдал. Өнгөрсөн оны статистик мэдээллээр Өмнөговь аймаг бэлгийн замын өвчлөл өөр улсад нэгдүгээрт бичигдсэн. Ерөнхий боловсролын ахлах ангийн охид ч өвчилсөн нь тогтоогдсон. Сүүлийн үед тэмбүүтэй хүүхэд төрөх болсныг юу гэх вэ. Заг хүйтэн, тэмбүү өвчин туссан хүн эрүүл хүнээсээ 30 дахин их байгаа талаарх мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудаснаас уншиж болно.
Биеэ үнэлэгчид хятад жолооч нартай явахыг илүүд үздэг байна. Бүр нэг машины кабинд хоёр, гурваараа явж байгаад замаасаа машинаас машин дамжин биеэ үнэлдэг юм байх. Ингээд л өөрийн биеэр худалдаж авсан өвчнөө нэгээс нөгөөд мөнгөөр худалдаж орхино. Түүнийг нь авсан жолооч гэртээ очихдоо гэргийдээ нааж таарна. Иймэрхүү маягаар л өвчин газар авч буй. Эмч нар тэднийг загнах аваас хүний эрхэнд халддаа, амьдрах өөр арга алга гээд гудайх ч үгүй сууж байдаг гэх юм.
Нөгөөтээгүүр, нүүрс тээвэрлэлтэд зөвхөн Улаанбаатар, Өмнөговийн иргэд явдаггүй. Монгол Улсын 21 аймгийн эрчүүд ажил хайн бэдэрсээр эцэст нь эр чадалтай, Е ангиллын жолооны үнэмлэхтэй нь том оврын тээврийн хэрэгсэл түрээслэх эсвэл хөлсний ажилчин байдлаар тэнд түр хугацаанд ажиллаж амьдардаг. Аж ахуйн нэгжүүд жолооч нарт зориулан түр амрах байр, хоолны газар ажиллуулдаг ч тэр нь ор нэр төдий. Жолооч нарт тансаглал бус нэг удаагийн тээвэр юу юунаас чухал нь мэдээж.
Улаан шороон дунд амь өрсөн байж олдог өдрийн 150 мянган төгрөг чухамдаа зарим хунд эхнэрээс үнэтэй байж ч мэднэ. Хамгийн гол нь гэр бүл, үр хүүхэдтэй гэдгээ мартаж орхих нь тиймхэн. Эцэст нь хэлэхэд, ажлын байрандаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг дураараа хэрэглэж байгаа нь хэн бүхэнд ил болоод байхад арга хэмжээ авах төр, албан тушаалтан алга.
Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг жолооч нар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байна, боомтоор бодис оруулахыг завдлаа гэх мэдээлэл шинэ зүйл, сенсааци байхаа болиод удаж буй. Хэдэн жилийн өмнөөс яригдсан асуудал. Хуулийнхан тээврийн бүх хэрэгсэлд хяналт тавих гэхээр Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, улс орны эдийн засаг хямралтай байхад нүүрсний тээвэрлэлтийг зогсоож, саатуулж болохгүй гэх чиглэлийг дээрээс өгсөн гэдэг юм гэнэ лээ.
Тэгээд ч манай боомтын үйл ажиллагаа муу, хил гаалийн ажилтнууд нь багаж хэрэгсэлгүй учраас мэдрэмжээрээ л ажиллацгаадаг. Гэтэл хэдхэн алхмын цаана байх Хятадын тал тусгай багажаар шалгаж байх жишээний. Амьдрал тэнд иймэрхүү маягтай л өрнөж байна даа.
Ядарсан монголчуудынхаа зовлонгоор ашиг олдог хэсэг бүлэг ч тэнд байдаг тухай чих дэлсэх болсон. Тухайлбал, халаасны хулгайчид том оврын машины жолооч нарын гадаад паспортыг хулгайлан ашиг олдог гэнэ. Пастортоо алдсан жолооч хэдэн өдрөө ажлаа алдана. Тэр хэрээр цалингүй сул зогсолт хийнэ. Хилээр гарч чадахгүй учраас хий дэмий л гадаад паспорт шинээр хэвлэгдэхийг хүлээж хэвтдэг гэх.
Тиймээс хэдэн төгрөг өгөөд ч болов паспортаа авахын тулд хулгайч нарын аманд багтан мөнгө төлдөг шинэ төрлийн “бизнес” хүртэл тэнд цэцэглэчхээд байгаа гэх. Өвлийн хүйтэн шөнөөр 200 машин зэрэгцэж зогсчихоод нэг нь түлхүүрээ эргүүлэх төдийд л нирхийтэл машинаа асаан хөгжилддөг тухайгаа нэгэн жолооч инээдэм болгон ярьж билээ. Гэвч энэ бол эмгэнэл.
Эзэнгүй төрийн хар гайг тэд үүрч, хэдэн өдрөөр ч хамаагүй машиндаа амьдарч, хилээр гарахаа хүлээн зогсоцгоож буй юм. Өдөрт 2,3 машин осолдохыг байх ёстой үзэгдэл мэт хардаг, алт шиг залуусын амь нас эвдэрч гүйцсэн замын энхэл донхол дунд шийдэгдэж байгааг бид зүгээр хараад сууж боломгүй байлтай. Үүнийг төрийн чихэнд хүргэх учиртай компанийн удирдлагууд нь энд бод идсэн боохой аятай гэдсээ илж суучхаад шаардлага тавьсан нэгнийг гөлөг, нохойгоор нь дуудаж суугааг эмгэнэл гэж хэлэхээс өөр яалтай билээ.
|
https://ikon.mn/n/10lr
|
10ls
|
Ариана Грандегийн концертийн үеэр дэлбэрэлт болж 19 хүний амь үрэгджээ
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/23/2017 09:08:00
|
Английн Манчестер хотод Даваа гарагийн үдэш АНУ-ын поп дуучин Ариана Грандегийн тоглолт болох үеэр дэлбэрэлт болж, 19 хүний амь үрэгдэн 50 орчим хүн шархджээ.
Уг хэргийг террорист халдлага гэж дүгнэж байгаагаа Британий цагдаа мэдээлсэн байна. Тоглолт 21,000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд болж байжээ. Үзэгчдийн дотор олон тооны хүүхэд байсан гэнэ. Тоглолт болсон Манчестер Арена нь 1995 онд нээгдсэн, Европын хамгийн том спорт урлагийн битүү байгууламж юм.
Дуучны биед аюул учраагүйг төлөөлөгч нь мэдээлжээ. Ариана Гранде “Dangerous Woman” нэртэй гурав дахь цомогтоо зориулж, аялан тоглолт хийж байгаа юм. Аялан тоглолт 2017 оны хоёрдугаар сард Аризона мужийн Финикс хотод эхэлжээ.
Манчестерээс эхлэх аялал нь Европын Бельги, Польш, Герман, Швейцарь, Франц улсуудаар үргэлжлэх юм. Цаашлаад Бразил, Чили, Аргентин, Коста Рика, Мексик, Япон, Тайланд, Филиппин, Шинэ Зеланд, Австрали улсуудаар ирэх зуны турш тоглолт хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters
|
https://ikon.mn/n/10ls
|
10lt
|
Дүр эсгэсэн санал асуулга
|
Зууны мэдээ
|
05/23/2017 09:17:00
|
Эрх баригчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүх нийтийн санал асуулгыг явуулахаар төлөвлөөд байгаа. Тэд нэгэнт төлөвлөсөн болохоор энэ ажил явж л таарна.
Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар “асуудал дагуулдаг” зургаан сэдвээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх юм. Энэ дотроос хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэхээр төсөлд тусгажээ. Товчхондоо, Ерөнхийлөгчийн хууль, хүчний байгууллагын удирдлагын томилгоонд оролцдогийг болиулна гэсэн үг. Ерөнхийдөө Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хуваалцдаг байдлыг зогсоох нь үр дүнтэй хэмээн тайлбарлаж байна.
Эрх баригчид ингэж шийдээд хэдийнээ зөвлөлдөх санал асуулгын эхний хэлэлцүүлгүүдийг хийгээд “...Ард түмэн дэмжиж байна” хэмээх дүгнэлтийг гаргасан. Гэхдээ энэхүү шийдийг гаргахад оролцсон “ард түмэн”-ийг эрх баригчид өөрсдөө сонгож, гар өргүүлсэн нь нийтийг хамарсан гэж байгаад нь эргэлзээ төрүүлэхээр байгааг хэлэх хэрэгтэй.
Түүнчлэн одоогийн УИХ-ын гишүүдтэй хамт иргэн Д.Ламжав гуай энэхүү өөрчлөлтийг боловсруулсан байгаа юм. Иргэн Д.Ламжав гуайн хувьд 1992 оноос хойш энэ Үндсэн хуулийг хамгаалахад өөрийн амьдралыг зориулсан, өдгөө 80 насны босго дөхсөн ахмад зүтгэлтэн. Хамгийн гол нь Д.Ламжав гуайн өнгөрсөн 25 жилийн турш Үндсэн хуулийн талаар баримталж ирсэн зарчим энд өөрчлөгдөж, өнөөдрийн өөрчлөлтийн авторуудтай зэрэгцэж суугаад “...Өөрчилье” хэмээж буй нь түүнд юу нөлөөлөв гэдэг асуултыг босгож байгаа юм.
Хэрэвзээ 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн өнөөг хүртэл хэрэгжсэн түүхийг сөхвөл, хамгийн ихээр анхаарал хяналт тавьж, Цэцэд гомдол мэдүүлэн хамгаалж ирсэн хүн бол иргэн Д.Ламжав гуай мөнөөсөө мөн. Тийм болохоор Үндсэн хуулийн талаарх түүний үзэл бодлын өөрчлөлт чухам хэзээнээс эхэлсэн бэ гэдэг л анхаарал татаад байгаа юм.
Д.Ламжав гуай л хамт боловсруулж, үүнийг нь Төрийн ордонд “санамсаргүй” цугласан 1570 хүн хэлэлцэхээр ард түмэн бүхлээрээ энэ өөрчлөлтийг боловсруулахад гар бие оролцсон мэтээр харагдана гэж эрх баригчид тооцоолсон бололтой. Үгүй юм.
Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлт бүх нийтийн санал асуулга авах дээрээ тулж ирлээ. Яг сарын дараа энэ санал асуулга болно. Эх загварыг нь гаргасан санал асуулгын хуудсан дээр “...Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв үү” гэсэн ганц асуулт байх ажээ. Үүнд нь ард түмэн “...Тийм”, эсвэл “...Үгүй” гэж хариулах юм байна.
Уг нь Монгол Улсын сонгуулийн насны иргэн бүр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зөвхөн “Тийм, Үгүй” гэж сонгох бус өөр бусад санал бодлоо илэрхийлэх эрхтэй.
Туркт сар гаруйн өмнө Үндсэн хуулийнх нь өөрчлөлтийн талаар бүх нийтийн санал асуулга явагдсан. Төсөлд нь 18 зүйл заалт байсан хэдий ч зөвхөн “Тийм, Үгүй” гэсэн хоёр сонголтын аль нэгийг иргэд нь хийсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэд хэдэн заалт нь ерөнхийлөгч Т.Эрдагоны эрх мэдлийг нэмэгдүүлэхэд оршиж байв. Ингээд Туркийн сонгуулийн насны 55 сая иргэний 44 сая нь санал өгч, түүнээс 51.5 хувь нь “Тийм” хэмээн хариулсан байдаг. Ингэж Турк улс Ерөнхийлөгчийн засаглалтай болсон. Энэ талаар барууны хэвлэлд бичихдээ Туркийн санал асуулга ихээхэн будлиан, маапаан дунд болсон гэж байна. Үндсэндээ Т.Эрдагон Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд яаж ийгээд “ялсан” гэсэн үг.
Үүн лугаа удахгүй манайд болох санал асуулга яг ямар байдалтай болох нь эхнээсээ эргэлзээ дагуулчихлаа. Энэ зуурт сөрөг хүчин АН-ын харьяалал бүхий зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй хэмээн хэдэн сарын өмнөөс хэлж яриад байгаа. Гэвч ийм санаачлига, сэдлийг одоо хийх гэж буй өөрчлөлтөд тусгана. Эсвэл тусгах эсэхийг хэлэлцэнэ гэвэл гонжийнжоо гэдэг нь тов тодорхой харагдаж байна.
Хамгийн тодорхой нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж магадгүй гэдэг бэлтгэлийг эрх баригчид маш сайн хангаад байна. Гэхдээ тэд “хүсвэл” энэ өөрчлөлтийг хийхгүй байж магадгүй.
Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хэрхэн гарахаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал асуулгын дүн яаж гарах нь шалтгаалах болчхоод байгаа юм. Тайлбар нь тун энгийн. Өөрчлөлтийн гол агуулга нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэх шүү дээ. Тиймээс, хэрвээ “тэр” Ерөнхийлөгч болбол Ерөнхийлөгчийн эрх мэдэл Үндсэн хуульд өнөөдрийнхөөрөө үлдэх учиртай болж байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийг хөндөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, санал асуулгын дүн “Үгүй” гэж гарах болчхоод байгаа юм.
Ийм л учраас ажиглагч, судлаачид хийгээд учир мэдэх хүмүүс “... Дүр эсгэсэн санал асуулга явагдана” гэж хэлээд байгаа ажээ.
|
https://ikon.mn/n/10lt
|
10lu
|
Брэд Питт: Одоо энэ бүхнийг өөрчилмөөр байна
|
Б.Сумъяа, Монголын мэдээ
|
05/23/2017 09:42:00
|
Холливудын нэрт жүжигчин Брэд Питт сүүлийн үед хэд хэдэн сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгсөн байдаг. Брэд Питт 2014 онд 10 жил хамтран амьдарсан жүжигчин Анжелина Жолитой хуримлаж, хосууд өөрийн гурав, өргөмөл зургаан хүүхэдтэй болсон билээ. Гэвч, Брэд хүүхдүүдтэйгээ тааламжгүй харилцсан гэх шалтгаанаар хосууд салахаар болсон нь өнгөрсөн оны дуулиант салалтын нэг байлаа. Тэрхүү салалтаас хойш уран барималд шимтэж, басхүү шинэ уран бүтээлд тоглоод амжсан Брэд Питт хувийн амьдрал хийгээд уран бүтээлийн талаар "GQ" сэтгүүлд ярьжээ. Тус ярилцлагаас "Оддын цаг" буландаа орчуулан хүргэж байна.
-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд юу мэдэрч, хэрхэн өнгөрүүлэв?
-Мэдээж, гэр бүлээ нэгдүгээрт. Хүн гэдэг амьтан үхлийн ирмэгт тулж ирэхдээ яаж шагнуулж, юуг өөрийн болгосноо бус, хайрладаг хэн нэгнээ, эсвэл хамгийн их харамсдаг зүйлийнхээ талаар л ярьдаг. Тиймээс асуудлаа тэр дор нь шийддэг байх хэрэгтэй гэдгийг хүмүүст хэлмээр байна. Хүүхдүүд их эмзэг. Бүхий л зүйлийг таньж мэдэхийг хичээдэг. Тэд бүхий л зүйлсээс тайлбар шаардана. Бас тэднийг сонсох хэрэгтэй болно. Би завгүй ажилладаг учраас тэднийг тэр бүр сонсож чаддаггүй. Одоо энэ бүхнийг өөрчилмөөр байна.
-Хэрвээ та гэр бүлээ дахин нэгтгэж чадвал, өмнөхөөсөө хавь илүү өөр нэгэн гэр бүлийг бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа байх?
-Би тэдний итгэж найдаж байгаа, эсвэл ирээдүйд тулгарч болох, яг одоо өмнө нь тулгарч буй бүхий л зүйлийг нь хийж өгөхийг хичээдэг. Гэр бүлд хэт их гэрэл эсвэл хар бараан зүйл багахан байхыг ч хүсдэггүй. Гэтэл амьдралын зам дандаа дардан байхгүй. Заримдаа хаа нэг тийш хазайх үе гарна. Энэ бол өөр ертөнц. Бид сэтгэлзүйд илүү их анхаарал хандуулдаг шүү дээ. Нэг сул тал нь бидний сэтгэл хөдлөл ижил байдаг юм байна. Би илүү сайн эцэг байх ёстой. Би өөрөө эцэг гэдэг хүн бүгдийг чаддаг. хамгийн хүчтэй, супер хүн гэж ойлгодог орчинд өссөн. Энэ ч бидний салалтад цохилт үзүүлсэн байх. Одоо би илүү сайн байх болно. Тэдэнд сайн байгаагаа харуулах ёстой.
-Асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй нөхцөлд бүр ч хэцүү байх нь мэдээж?
-Хэсэг хугацаанд надад тийм асуудал тулгарсан. “Хүүхдийн үйлчилгээ” гэх системд гинжлэгдсэн, бүх зүйл нуруун дээр ирсэн. Харин дараа нь энэ бүх асуудлыг цэгцлэхийн тулд бид хамтдаа ажиллах хэрэгтэй болсон. Бид хамтдаа хамгийн сайнаараа асуудлыг шийдэхийг хичээж байна. Нэг хуульч ингэж хэлсэн юм. “Шүүх хуралдаанд ялагч гэж байдаггүй. Зөвхөн хэн хамгийн их шархалсан бэ гэдэг тухай л асуудал” гэж. Энэ үг үнэн юм шиг санагдсан. Нэг жилийн хугацааг хэний буруу, хэнийх нь зөв болохыг тогтооход зориулна гэдэг дэндүү хайран. Нөгөө л нэг нэгнээ үзэн ядахад хувь нэмрээ оруулж буй хэрэг. Би үүнээс татгалзсан. Аз болоход, Жоли ч үүнийг зөвшөөрсөн. Хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй бол, гэнэт л гэр бүлд ан цав үүсэж эхэлдэг юм.
-Яг л үүнийг би танаас асуух гэж байлаа?
-Бид хэн нэгний хувьд утга учиртай нэгэн байхыг хүсэж байвал тэдэнд анхаарал тавьж, ойлгож, эргэн тойрны бүхий л зүйлсийг хамтдаа бүтээх хэрэгтэй юм билээ.
-Хүүхдүүддээ энэ талаар яаж хэлэх вэ?
-Тэдэнд маш олон зүйл хэлмээр байна. Бидний ярилцаагүй өнгөрсөн цаг хугацаанд тохиолдсон ярвигтай олон асуудал, яагаад тийм зүйл болсон, тэдний ойлгох, эсвэл ирээдүйд ойлгох тэр бүхний тухай яримаар байна. Тэднийгээ илүү сайн, илүү хүчирхэг нэгэн болгохыг л зорьж буй учраас ямар нэг үр дагавар гарахгүй байх.
-Ний нуугүй хэлэхэд, хүмүүс хэнд ч ойлгомжтой зүйлийн тухай ярихдаа огт болоогүй, тохиолдоогүй мэт ярих нь бий. Гэтэл шүүхээс салгах шийдвэр гарлаа гэж бодоход, хар дарсан зүүд мэт нөхцөл байдал үүсэж болно шүү дээ?
-Дайсагнал. Хаа сайгүй үүнийг харж болно. Нэг нэгэнтэйгээ дайсагналцаж, хэдэн арван жилийг уй гашуу, үзэн ядалт дунд өнгөрүүлж буй жишээ олон байгаа. Чи өөрөө шүүх хурлаар асуудлаа шийдүүлээд үз. Тэр үед энэ бүх зүйл чухал биш болдог гэдгийг мэдрэх болно. Яах вэ, бага зэрэг айдас төрнө. Миний үзэх дуртай кино “There will be Blood”. Би яагаад энэ кинонд дуртай байдгаа хэлж мэдэхгүй. Даниэл Дэй, Пол Т нарын тоглосон энэ гайхалтай кинонд зүгээр л дуртай байдаг юм.
Гэхдээ би маргааш өглөө сэрээд, “өө новш, энэ кино бүхэлдээ тэр залуу болоод түүний үзэн ядалтын тухай харуулсан байна шүү дээ” хэмээн бодол өөрчлөгдөж болно. Амьдралд яг л үүн шиг ой гутмаар мөч олон тохиолддог. Нэг найз маань салсан эхнэрээ амьдралынх нь нэг хэсэг байсныг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэгсэн атлаа нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, тэмцэлдэж олон жилийг зүгээр л дайсагнал дунд хий дэмий үрж байгааг харж л байна. Би тийм замаар явахыг хүсэхгүй байна.
-Бусад хүмүүс таны талаар юу бичих бол гэдэгт санаа зовж байна уу?
-Энэ талаар би үнэхээр санаа зовохгүй байна. Намайг хайрладаг хүмүүс намайг мэддэг гэдгийг би мэднэ. Энэ л миний хувьд хангалттай. Хэн нэгнийг хайрлаж байгаа бол тэднийг чөлөөл. Энэ үг ямар утгатай болохыг одоо би мэддэг бас мэдэрдэг болсон. Энэ бол өөрийн эрхшээлд, өөрийн өмчлөлд байлгах гэж оролдохгүйгээр хайрлах гэсэн үг юм.
-Сэтгүүлийн зураг авалтын хувьд гурван үндэсний соёл амралтын хүрээлэнд очсон байсан. Энэ талаар?
-Тийм ээ, үнэхээр гайхалтай байсан. Зурагчин Ryan “Everglades” хүрээлэнд энд тэнд гараад л гайхалтай зураг авалт хийсэн.
-Мөн цагаан элс?
-Би урьд нь хэзээ ч тийм зүйлийг харж байгаагүй. Тэр элсэн манхан үнэхээр гайхалтай бас орчин үеийн, шинэлэг, зүгээр л төгс мэдрэмжийг надад төрүүлсэн.
-Харин гурав дахь нь?
-Бид “Carlsbad Cavems”-д очсон. Хэрвээ бид гайхалтай зураг авахыг хүсэж байвал хамтарч ажиллах нь чухал шүү дээ.
|
https://ikon.mn/n/10lu
|
10lv
|
QUIZ: Эдгээр 33 англи үгний ОЛОН ТООНЫ хувилбарыг мэдэх үү?
|
Р.Түвшин, iKon.mn
|
05/24/2017 10:08:00
|
Англи хэлийг сайн сурсан хүн л эдгээр үгнүүдийн олон тооны хувилбарыг нэрлэж чадна.
|
https://ikon.mn/n/10lv
|
10lw
|
Дахин төлөвлөлтөөс хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор боллоо
|
ikon.mn
|
05/23/2017 09:56:00
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор боллоо. Тэдэнд хотын дарга өчигдөр батламжийг нь гардуулж өглөө.
Уг айл өрхүүд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүйгээс хүндхэн нөхцөл байдалд оржээ.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон 64 өрх өнөөдөр дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж, хотын удирдлагатай “Түр орон сууцаар хангах” гэрээ байгуулж байна. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Баярсконстракшн компанийн барих орон сууцанд та бүхэн орно” хэмээж байлаа.
Баярсконстракшн компани нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо буюу Хангай хотхоны ард 156 айлын орон сууц барьж буй аж.
НИТХ-аар энэ оны төсөвт тодотгол хийж дамжин өнгөрөх түр орон сууц барих хөрөнгийг шийдэж өгсөн
“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс иргэд хохирсон явдал өмнөх багийн үед гарсан. Нэг компанид их газар олгосон гэх зэргээр төлөвлөлтийн алдаанаас болсон байдаг. НИТХ-аар энэ оны төсөвт тодотгол хийж дамжин өнгөрөх түр орон сууц барих хөрөнгийг шийдэж өгсөн байгаа. Энэ дагуу бид Баярсконстракшн компанитай гэрээ байгуулаад явж байна. Та бүхэн шинэ компанитайгаа гэрээ байгуулж орон сууцтай болох хүртлээ энэ дамжин өнгөрөх түр орон сууцанд орж байна.
Хотын зүгээс хүйтний улирал эхлэхээс өмнө орон сууцыг ашиглалтад оруулах хүсэлтийг гүйцэтгэгч компанид тавьсан. Бидний хүсэлтийг биелүүлэхээ амалсан байгаа” хэмээн иргэдэд батламж гардуулах үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.
Орон сууцтай болж буйдаа талархсан иргэдийг төлөөлж н.Туяа “Хоёр жил гаран орох оронгүй хүнд нөхцөлд байсан 64 өрх өнөөдөр орон сууцтай болж байна. Хотын удирдлагууд, С.Батболд даргад үнэхээр их баярлалаа. Та бүхний ажил улам дэлгэрч байг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
|
https://ikon.mn/n/10lw
|
10lx
|
Д.Алтансүх: Орон нутагт алт худалдан авна
|
Б.Энх
|
05/23/2017 09:58:00
|
Монгол Улсын алт нийлүүлэлтийн системд бичил уурхайчид томоохон байр суурь эзэлж байна. Бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд Монголбанкны оролцоо ямар байгаа талаар тус банкны Зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Алтансүхээс зарим зүйлийг тодруулав.
-Монголбанкны алтны худалдааны талаар тоон мэдээлэл хэлбэл ямар вэ?
-Жил ирэх тусам алтны нийлүүлэлт өсөж байгаа. 2013 онд зургаан тонн алт худалдаж авсан бол 2014 онд 12.7 болон өсөж 2015 онд 15.1 тонн болсон. Харин өнгөрсөн онд 18.3 тонн алтыг иргэд, аж ахуйн нэгжээс худалдаж авсан байна. Үүнд нэг зүйл хэлэхэд Монголбанканд алт тушаагч иргэд жил ирэх тусам өсөж байгаа. Учир нь аж ахуйн нэгж AMHAT төлдөг болсноос иргэдээр жижиглэнгээр нийлүүлэх сонирхолтой болж байна. Алт оны III, IV улиралд хамгийн их тушаалттай байдаг.
-Бичил уурхайчдын хувьд Монголбанканд алт тушаах сонирхол бага, шууд ченжүүдэд өгөх сонирхолтой байдаг. Энэ нь олон талын эрсдэлтэй гэж үздэг юм билээ. Та бүхний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?
-Монголбанканд алтаа тушааснаар алтны худалдан авах үнэ өндөр, эрсдэлгүй байдаг. Үүнээс гадна мэдээж Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Төлбөр тооцоо нь өдөртөө шилждэг. Тиймээс бид бичил уурхайчдад илүү ойртох бодлогоор орон нутагт алт худалдан авалт хийхээр ажиллаж байна. Мөн сорьцын техник технологийг сайжруулах тал дээр ажиллаж байна.
-Сорьцын технологийг сайжруулна гэлээ. Сорьцын хяналтын лаборатори байгуулах ажил ямар шатандаа яваа бол?
-Баянхонгор аймаг болон Төв аймгийн Заамар суманд байгуулах мэдээлэл бий.
|
https://ikon.mn/n/10lx
|
10ly
|
Эхнэр, гурван хүүхдээ хөнөөжээ
|
Б.Заяа, Зууны мэдээ
|
05/23/2017 10:09:00
|
Төрсөн гурван хүүхдээ болон эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт уржигдар шөнө гарчээ. Тус дүүргийн харьяат 40 настай X согтуурсан үедээ 4-11 настай гурван хүүхэд, эхнэрийнхээ аминд хүрчээ.
Сэжигтэн Х-гийн дагавар охин хэрэг гарах үеэр зугтаж амжсан байна. Гэр бүлийнхнийхээ аминд хүрсэн эр өөрийгөө ч хөнөөжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
|
https://ikon.mn/n/10ly
|
10lz
|
QUIZ: Жолоо барих хэв маягаар ХҮНИЙГ ШИНЖИХҮЙ
|
Р.Түвшин, iKon.mn
|
05/23/2017 10:31:00
|
Жолоог хэрхэн барьж байгаагаар нь хүний зан чанарыг тодорхойлох сонжоо.
|
https://ikon.mn/n/10lz
|
10m
|
Японы Маэда сангаас 90 мянган иен өглөө
|
Б.Агь, Өдрийн шуудан
|
11/06/2013 10:55:00
|
Хүүд өчигдөр 18 сарын тэтгэлэг болох 90 мянган иен /ойролцоогоор1.6 сая төгрөг/-ийг гардуулсан байна
Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн сурагч А.Цогт-Очирт Япон улсын иргэн Я.Маэда Уул уурхайн сайд Д.Ганхуягаар дамжуулан cap бүр ойролцоогоор 50.000 иений тэтгэмж үзүүлж байхаар болжээ.
Хүүд өчигдөр 18 сарын тэтгэлэг болох 90 мянган иен /ойролцоогоор1.6 сая төгрөг/-ийг гардуулсан байна.
Я.Маэда сангийн тэтгэлгийг А.Цогт-Очир их, дээд сургуульд элсэн ортлоо авах аж.
Тэрбээр өдгөө 11 дүгээр ангид суралцдаг ба эмээ, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг ажээ.
|
https://ikon.mn/n/10m
|
10m0
|
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй гадаад хэргийн сайдад нэр дэвшигч охиныхоо иргэншлийг солиулахаар болжээ
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/23/2017 11:05:00
|
Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин засгийн газраа байгуулж байгаа. Тэрээр тус улсын түүхэнд анх удаа гадаад хэргийн сайдад эмэгтэй хүний нэрийг дэвшүүлээд байна. НҮБ-д алба хашиж байгаа Кан Кюн Хваг гадаад бодлогын тэргүүнд нэр дэвшүүлж байгаагаа Хөх ордон зарласан юм.
Гадаад хэргийн сайд болохын тулд Кан хатагтай Америкт төрсөн охиныхоо иргэншлийг солиулах болсон тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Одоо 34 настай охин нь 2006 онд Солонгосын иргэншлээс татгалзаж АНУ-ын иргэн болж байсан гэнэ. Тэгвэл одоо буцаад Өмнөд Солонгосын иргэн болохоор болжээ.
Кан Кюн Хва эхлээд энэ талаар нөхөр, охинтойгоо зөвлөлдөнө гэж хэвлэлд ярьж байсан бол удалгүй иргэншлийг нь солихоор шийдсэнээ мэдэгдсэн байна. Түүний нөхөр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын хүүхэд өөр улсын иргэншилтэй байх нь зохимжгүй гэж үзээд зөвшөөрсөн гэнэ.
Өмнөд Солонгост энэ талаар ямар нэг хуулийн зохицуулалт байдаггүй. Гэвч сайдад нэр дэвшигчийг парламент хэлэлцэх үед сөрөг хүчин энэ асуудлыг сөхөх нь тодорхой тул Хөх ордон Кан хатагтайд ингэхийг зөвлөсөн ажээ.
Хэрвээ элчин сайдад нэр дэвшигч гадаад орны иргэншилтэй хүүхэдтэй бол томилогдож чаддаггүй бичигдээгүй хууль Өмнөд Солонгост үйлчилдэг тухай элчин сайдаар олон жил ажиллаж байсан дипломатч хэвлэлд ярьж байжээ. Ийм нэгэн үндсэрхэг, “цэвэр цусны” үзлийн бичигдээгүй хууль Өмнөд Солонгосын засаг захиргаанд хадгалагдсаар ирсэн байна.
Хэдийгээр ерөнхийлөгч Мүүн Жэ Ин анх удаа эмэгтэй хүнийг сайдад нэр дэвшүүлсэн нь дэвшилтэт үзэгдэл боловч глобалчлалын эрин үед тохирохгүй хуучинсаг үзэл суртлыг дагаж байгааг зарим хүмүүс шүүмжилж байгаа юм.
Кан Кюн Хва НҮБ-ын хүний эрхийн дэд комиссараар ажиллаж байгаа хүн. Гэвч тэрээр хашиж байгаа ажлынхаа эсрэг шийдвэр гаргахаар болсон нь энэ юм байна.
Эх сурвалж: Korea Times
|
https://ikon.mn/n/10m0
|
10m1
|
Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгоно
|
ikon.mn
|
05/23/2017 11:19:00
|
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл, Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудтай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Зам засвар, газар чөлөөлөх Ажлын хэсгийнхэн танилцлаа.
Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгож шинэчилнэ
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөх замын трассын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцлаа.
Тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ автозамын ажил энэ жил эхлэх юм байна.
Одоо Концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулснаар зам барилгын ажил эхэлнэ.
Яармагийн шинэ , хуучин гүүр зургаан эгнээтэй болно
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах ажлын явцтай ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж танилцаж, газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгалаа. Ажлын хэсгээс гүйцэтгэгч компанид НМХГ, НАЗХГ, НГА-тай уялдаа холбоотой ажиллаж, эдийн засгийн хямралтай цаг үед бараа мартериалын худалдан авалтыг дотоодын үйлдвэр, компаниудаас авах, тэднийг татан оруулах үүргийг өглөө.
"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл"-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамарсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийхээр 2017 оны төлөвлөгөөнд туссаны дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.
Ингэснээр Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдөөд байна. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм.
Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэж байна
Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Автозамын хөгжлийн газар
|
https://ikon.mn/n/10m1
|
10m2
|
“Хавдрын эсрэг үндэсний аян” Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна
|
СУРТАЛЧИЛГАА
|
05/23/2017 11:25:00
|
ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, МҮОНРТ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үзлэг оношилгоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт өнөөдрөөс эхэллээ. Аяны эмч нарын баг 05-р сарын 22-30-ны хооронд 7 өдрийн туршид Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран урьдчилан сонгогдсон эрсдэлт бүлгийн ард иргэдийг хорт хавдрын үзлэг оношилгоонд хамруулж, мэдлэг мэдээллийг түгээх юм.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон нутгийн 4 аймаг, Улаанбаатар хотын 1 дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд энэ жил “Ходоодны хорт хавдрын эсрэг эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр” боловсруулахад онцгойлон ажиллана. Аяны эмч нарын баг 5,6-р сард Сүхбаатар, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ард иргэдэд хүрч ажиллан, хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулна.
“Хавдрын эсрэг үндэсний аян” 9-р сард Баянхонгор, Говь-алтай аймгуудад үргэлжлэн ард иргэдэд хүрч ажиллана. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний “Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 6 жилийн хугацаанд 100,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ.
ХААН Банкны хувьд тус аяныг хэрэгжихэд өнгөрсөн хугацаанд 820 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлэхээс гадна орон нутгийн 2,500 орчим ажилтнуудаа эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.
|
https://ikon.mn/n/10m2
|
10m3
|
Мэргэжлийн анчин агнасан заандаа дарагдаж амиа алджээ
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/23/2017 11:44:00
|
Өмнөд Африкийн БНУ-ын иргэн, нэртэй анчин Тюнис Бота өнгөрсөн Баасан гарагт Зимбабвед ан хийж яваад заанд дарагдаж амиа алджээ.
Тэрээр өмнө нь ӨАБНУ-ын армид офицер байсан, мэргэжлийн анчин бөгөөд сонирхогчдыг дагуулж бүлэг ан зохион байгуулдаг байсан хүн юм. Баасан гарагт тэр хэсэг анчдыг дагуулж зааны авд явсан юм байна. Ингээд тааралдсан зааны сүргээс гурван эм зааныг авлах үед дөрөв дэх заан Бота руу довтолж, соёогоороо өлгөн агаарт өргөжээ.
Энэ үед анчдын нэг нь уг зааныг буудаж унагахад талийгаачийн дээрээс дарж унасан байна.
Бота нь Африкийн зэрлэг амьтдыг авлахдаа мэргэшсэн хүн бөгөөд арслан, ирвэс зэрэг амьтдыг тусгай бэлтгэсэн нохойгоор авладгаараа алдартай байжээ. 1989 оноос хойш тэр анчдын бүлгүүдийг газарчилж, Өмнөд Африк дахь өөрийн эдлэнд ан хийдэг байснаа сүүлд хөрш Зимбабве, Ботсвана, Мозамбик, Намиби улсуудын нутагт ан хийх болсон байна.
Өнгөрсөн сард түүний найз, анчин Скот Ван Зил мөн Зимбабвед ан хийж яваад матарт бариулсан юм.
Зимбабве улсад 80,000 орчим заан амьдардаг нь Африк тивийн хоёр дахь том зааны сүрэгтэй улс ажээ.
Эх сурвалж: LiveScience
|
https://ikon.mn/n/10m3
|
10m5
|
1500 сandy - Жийп Гранд Черокий автомашины түлхүүр атгуулна!
|
СУРТАЛЧИЛГАА
|
05/23/2017 12:01:00
|
Монголын хамгийн том лояалти хөтөлбөр Candy, Монголын автомашин борлуулалтын тэргүүлэгч МСМ групп ХХК-тай хамтран цоо шинэ Jeep Grand Cherokee/Жийп Гранд Черокий автомашины шагналтай энэ зуны хамгийн том урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна.
Энэхүү урамшууллаар Мобикомын 1 хэрэглэгч 148,000,000₮-ийн үнэтэй Жийп Гранд Черокий автомашиныг үндсэн үнээс нь 99,3% хямдруулж ердөө 1 сая төгрөгөөр автомашинтай болох ба урамшуулалд оролцсон бүх хэрэглэгч MСМ Групп ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй болох юм.
Гранд Черокий жийп автомашины талаар танд хүргэх мэдээлэл байна.
Эзнээ хүлээн дүүхэлзэх энэхүү төмөр хүлэг өөрийн ангилалдаа хамгийн алдартай, хамгийн олон шагнал хүртсэн, хамгийн олон тоогоор үйлдвэрлэгдсэн загваруудын нэг бөгөөд 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл туулах чадвар, бат бөх, тав тухтай байдлаараа дэлхийн сая сая хэрэглэгчдийн номер нэг cонголт байсаар байна.
Таныг хот, хөдөөгийн ямар ч замд хүссэн газарт тань саадгүй хүргэх бөгөөд урамшууллын ялагчид очих Гранд Черокий нь энэ жилийн трэнд болоод байгаа өвөрмөц улаан хүрэн өнгөтэй, автомашин сонирхогч хүн бүрийн мөрөөдөл болсон хүлэг юм.
1500 сandy-гээр Жийп Гранд Черокий автомашинтай болох урамшуулалд оролцох маш амархан.
Та 555 тусгай дугаарт jeep.mn гэсэн мессэж илгээх ба танд дараах эрхүүд ирнэ.
Гранд Черокий автомашиныг 1 сая төгрөгөөр худалдан авах ялагчийн төлөө өрсөлдөх эрх
МСМ Групп ХХК-ийн багаж, сэлбэг, техник, үйлчилгээний 5-20%-ийн хөнгөлөлтийн эрх
Tаны илгээсэн candy-ны 1% нь Мазаалай хамгаалах үйлсэд хандивлагдана.
Харин Jeep Grand Cherokee автомашины урамшуулалд оролцож, 2017.05.18-2017.06.23-ний өдрийг дуустал хугацаанд 555 дугаарт мессэж илгээсэн нийт хэрэглэгчдийн дундаас цорын ганц ялагчийг 2017 оны 6-р сарын 29-ний өдөр шууд дамжуулан тодруулах болно.
Та яг одоо 555 дугаарт JEEP.MN гэж илгээгээд 1500 candy-гээр Жийп Гранд Черокий автомашиныг үндсэн үнээс нь 99,3% хямдруулж авах эрхийн төлөө өрсөлдөөрэй. Танд Мобикомын үйлчилгээний салбарууд болон сandy төлөөлөгчийн газар очиж бэлэн мөнгөө цахим дансандаа байршуулахыг зөвлөж байна.
Урамшуулалд оролцох бол 555 дугаарт jeep.mn гэж илгээнэ үү.
Урамшууллын эрхээ шалгах бол 555 дугаарт CODE JEEP гэж илгээнэ үү.
Мессэж илгээх тусам ялагчийн төлөө өрсөлдөх боломж нэмэгдэнэ.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгуудаар авна уу.
18001199 дугаараас
www.msmgroup.mn
www.candy.mn
Facebook/CandyLoyalty.Official
Facebook/jeepmongolia
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
|
https://ikon.mn/n/10m5
|
10m6
|
"Сөүлийн гудамжинд зөвхөн тодорхой цагт л замын хөдөлгөөн хязгаарлана"
|
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
|
05/23/2017 12:23:00
|
Сүхбаатар дүүрэг дэх Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулахаар ажиллаж байгаа. Тохижуулах ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Оджаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах ажлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Тохижуулах ажил эхэлсэн байгаа. Энэ нь урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хотын иргэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөх тодорхой хугацаанд автомашингүй чөлөөт бүс бий болгож, худалдаа, үзвэр үйлчилгээ зэргийг нэвтрүүлэх юм.
-Машин явуулахгүй гэдэг нь тодорхой цагт л юм байна шүү дээ. Иргэд энэ замыг бүр мөсөн хаана гэж ойлгоод байгаа?
-Хүмүүс бүтэн долоо хоногийн хугацаагаар ч юм уу, ашиглалтад орсон хугацаанаас хойш замыг хаана гэсэн ташаа мэдээлэлтэй байна.
Одоогоор хэдээс хэдэн цагийн хооронд хаах вэ гэдэг дээр ярилцаж байгаа. Урьдчилсан байдлаар зөвхөн Баасан гарагийн 22:00 цагаас хаавал ямар вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байна.
“Шөнийн гэрэлт гудамж”-ийн урьдчилсан зураглал
Зөвхөн долоо хоногийн нэг өдрийн, тодорхой цагт замын хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн үг. Гэхдээ хараахан эцэслэн хугацааг тогтоогоогүй байна.
-“Шөнийн гэрэлт гудамж” ямар өнгө төрхтэй, шийдэлтэй байх вэ?
-Мэдээж шөнийн гэрэлтүүлгийг шийдсэн, төрөл бүрийн донж загвар бүхий гэрлэн чимэглэлүүдийг хийж өгнө.
Мөн сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт болон сэлгэлтийн ажлууд, автозамын гагнаас асфальт хучилтуудыг хийх, зарим барилгын фасад шинэчлэлт зэрэг ажлыг хийж байна.
Зөвхөн долоо хоногийн нэг өдрийн, тодорхой цагт хөдөлгөөнийг хязгаарлана.
Ногоон байгууламж болон бусад газарт сул шороон хэсэг их байдаг.
Сул шороотой хэсгийг хатуу хучилттай болгож, явган замын зурвасыг өргөн болгоно гэсэн үг.
Автомашингүй замыг ашиглан тухайн зам хаах цагт төрөл бүрийн худалдаа, үзвэр үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах талаас нь холбогдох албаныхан, байгууллагууд хамтран ажиллаж байна.
-Гудамж яг хаанаас хаана хүртэлх талбайг хамарсан байхаар төлөвлөсөн бэ?
-Ерөнхийдөө гудамжны урт 440 метр. Хоёр талаараа тохижилт хийгдэнэ гэж үзвэл нийт 880 метр урт зам талбайн тохижилтын ажил хийгдэж байгаа.
Хамрах хүрээний хувьд Циркийн уулзвар буюу Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж хоёр огтлолцдог хэсгээс баруун тийш Наран плазагийн уулзвар хүртэл “Шөнийн гэрэлт гудамж” болно.
Хамрах хүрээ
Энэ ажлын хүрээнд мөн шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагуудын фасад, хаяг шинэчлэлтийн ажлууд дээр бид албан тоот хүргүүлсэн.
-Хэзээ ашиглалтад орох вэ?
-Эхний ээлжинд 440 метр урттай гудамжийг зургаадугаар сарын эхний долоо хоногт ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.
Тэгэхээр залуус маань зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэнд очиж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан бол хотын төвдөө, автомашингүй, аюулгүй, гэгээтэй орчинд өнгөрүүлэх боломжтой болох нь.
|
https://ikon.mn/n/10m6
|
10m8
|
Сонгуулийн ажиглалтаар гурван удаагийн тайлан гаргана
|
ikon.mn
|
05/23/2017 12:53:00
|
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Элчин сайд Герт-Хинрич Арэнс тэргүүтэй Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны төлөөлөгчдийг өнөөдөр /2017-5-23/ хүлээн авч уулзав.
БНХАУ, Вьетнам зэрэг улсад Элчин сайдаар ажиллаж байсан ноён Герт-Хинрич Арэнс ярианыхаа эхэнд, дэлхийн түүхтэй Монгол Улсад анх удаа ирж сонгууль ажиглах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр цааш нь, Монгол Улсад ирсэн ажлынхаа зорилго, чиглэлийг танилцуулахдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг урт болон богино хугацаанд ажигласнаар гурван удаагийн тайлан гаргана.
Сонгуулийн үеийн улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, сонгуультай холбоотой өргөдөл, гомдол, хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлыг ажиглах бөгөөд энэ чиглэлийн шинжээчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон байгаа гэлээ. Сонгуулийн явцыг ажиглах урт хугацааны 24 ажиглагч ирнэ гэж тэрээр тэмдэглэв.
Уулзалтын үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн онцлог, бэлтгэл ажлын талаар тэдэнд танилцуулаад, олон улсын ажиглалтын үр дүнгээр өмнө нь гаргасан зөвлөмжийг хэлэлцэж, саналаа холбогдох байгууллагад хүргүүлдэг тухай ярив.
Мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны ажиглагчдын өмнөх сонгуулиудаар гаргасан зөвлөмж нь хэрэгжиж улмаар сонгууль зохион байгуулах, түүнийг улам боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж байгааг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: СЕХ
|
https://ikon.mn/n/10m8
|
10m9
|
Хот хоорондын автобусны тасалбарыг цахим машинаас олгодог боллоо
|
Т.Өлзийбаяр, iKon.mn
|
05/23/2017 13:45:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хот хоорондын зорчигчийн тасалбар борлуулах TVM системийг Зам Тээвэр Хөгжлийн Яамны захиалгаар Метатек компани нэвтрүүлж, "Драгон" зорчигч тээврийн үйлчилгээний төвд өнөөдөр танилцууллаа.
Томоохон худалдааны төвүүд дээр билет бичилтийн машинууд тавина
Гэрэл зургийг mpa.mn
Авто Тээврийн Үндэсний Төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр "Тасалбар борлуулах түц машин нь авто тээврийн салбарт шинээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэг юм.
Энэхүү машинаас хот болон улс хооронд зорчих тасалбар цаашлаад агаарын,төмөр замын тээврийн тасалбарууд авах боломж бүрдэнэ.
Нэг сарын туршилтын хугацаа амжилттай болвол томоохон худалдааны төвүүд дээр билет бичилтийн машинууд тавигдана.
Хүний оролцоог хөнгөвчилсөн технологи юм.
Үйлчлүүлэгчид иргэнийхээ үнэмлэхийг уншуулж автобусны чиглэл, суудлаа сонгоход билет захиалагдана.
Тооцоогоо төлбөрийн картаар хийнэ" гэлээ.
Хот хоорондын автобусны билет борлуулах үйлчилгээ үзүүлнэ
Гэрэл зургийг mpa.mn
Метатек компанийн ерөнхий захирал Д.Эрдэнэбат "Бид Зам Тээврийн Хөгжлийн Яамны захиалгаар олон үйлдэлтэй автомат машин хийсэн.
Эхний удаад хот хоорондын автобусны билет борлуулах үйлчилгээ үзүүлнэ.
Харин дараа нь орон нутгийн нислэг,галт тэрэг зэрэг үйлчилгээг нэвтрүүлнэ" гэв.
Тасалбар борлуулах системийг орчин үеийн техник технологид тулгуурлан боловсронгуй болгосноор олон сул талыг арилгаж иргэдэд хүртээмжгэй, аюулгүй, найдвартай, хурдан шуурхай үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх юм.
TVM машиныг ажиллуулах заавар
Tасалбар борлуулах машин нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх аж.
Уг машины зааварчилгаа нь Монгол, Англи хэл дээр байх бөгөөд дотоодын төгрөгийн карт болон олон улсын эрхтэй VISA, Master card зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой.
Тасалбар дахь мэдээлэл
Иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлэх тул үйлчлүүлэгчийн овог нэр, регистерийн дугаар гэх мэт мэдээлэл хэвлэгдэнэ.
QR кодтой
Тээврийн хэрэгслийн төрөл, тээвэрлэгч компанийн нэр, аялалын дугаар, суудлын дугаар, явах чиглэл, зорчих огноо, цаг, үнэ
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
|
https://ikon.mn/n/10m9
|
10ma
|
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр БҮТЭН НҮЦГЭН жагсаал хийхээ мэдэгдлээ
|
А.Үлэмж, iKon.mn
|
05/23/2017 13:35:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван эмэгтэй төв талбай дээр офшорчдыг эсэргүүцэн хагас нүцгэн байдалтайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэд энэхүү тэмцлийнхээ үргэлжлэлийг бүтэн нүцгэн байдалтайгаар зургаадугаар сарын 1-нд буюу "Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөр" хийхээр төлөвлөжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэдийн шудрага шүүх ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооны тэргүүн Ч.Алтанзагас "Үндсэн хуулийн 2-р бүлгийн 19-дүгээр зүйлд заагдсан төр иргэнийхээ хууль зүйн баталгааг хангаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр бид Ц.Нямдорж даргад албан бичиг хүргүүлсэн байгаа. Албан бичгийн хариу ирээгүй учраас бид өнөөдөр тэмцлийн үргэлжлэлийг хийж байна.
Ц.Нямдорж даргад хандаж хэлэхэд 27 жил хууль зүйн салбарын бүх албан тушаалыг хашсан хүн та, өнөөдөр шүүх, прокурор, цагдаагийн байгууллага бүгд авлигад идэгдчихсэн байж байхад өдийг хүртэл юу хийж суусан юм бэ? Энэ хүн үнэхээр Хятадын тагнуул мөн үү? Үүнийгээ ард түмэндээ хэлж өгөөчээ гэсэн шаардлагыг бид тавьж байгаа.
Хэрвээ энэ шаардлагын хариуг тавдугаар сарын 31 гэхэд өгөхгүй бол бид зургаадугаар сарын 1-нд Д.Сүхбаатарын талбай дээр нялх, балчир хүүхдүүдийн өмнө бүтэн нүцгэн байдалтай жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэж байна.
Бид аргаа барсандаа ийм ажил хийж байна. Өнөөдөр энэ эх оронд ямар ч төрийн хяналт байхгүй байна. Зургаадугаар сарын 1-нд 21 эмэгтэй жагсахад бэлэн байна" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Жагсаал хийх зөвшөөрөл аваагүй
Тэд гуравдугаар сарын 8-нд хагас нүцгэн байдалтайгаар эсэргүүцэл илэрхийлэхдээ зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан байгуулсан гэсэн үндэслэлээр торгуулсан юм. Тэгвэл энэ удаад жагсаал хийх зөвшөөрөл авсан эсэхийг тодруулахад "Зөвшөөрөл аваагүй. Бид юунаас ч айхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Амь насаа үл хайрлан тэмцэхэд бэлэн байна" гэлээ.
|
https://ikon.mn/n/10ma
|
10mb
|
Монгол Улсын Ерөнхийлөгчид Израйль Улсын Элчин сайд ИЖБ барилаа
|
ikon.mn
|
05/23/2017 13:16:00
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Израйль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец энэ сарын 19-ний өдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ц.Хэйфецийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Израйль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец өнгөрсөн 26 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдаад, энэ харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд талархал илэрхийлээд хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аж үйлдвэрийн салбарт хоёр тал хамтран ажиллаж ирсэн, өндөр технологи, хөрөнгө оруулалт зэрэг бусад салбарт ч харилцаагаа өргөжүүлэх бүрэн боломжтойг хэллээ.
Мөн Элчин сайдаар уламжлан Израйль Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт мэндчилгээ дамжууллаа.
|
https://ikon.mn/n/10mb
|
10mc
|
Ц.Мөнх-Оргил: 2018-2020 онд БНХАУ-аас хоёр тэрбум юанийн БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ авна
|
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
|
05/23/2017 13:48:00
|
Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр сар тутам зохион байгуулагддаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд оролцлоо.
Тэрбээр өнгөрсөн сарын хугацаанд гадаад харилцааны салбарт болсон үйл явдлуудын талаар танилцуулга хийв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 14-15-нд БНХАУ-д зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын хуралд оролцжээ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчяны урилгаар БНХАУ-д тавдугаар сарын 12-ны өдөр ажлын айчлал хийж, Ши Жинпинь ерөнхийлөгчид бараалхжээ.
Энэ талаар Ц.Мөнх-Оргил “Харилцааны хувьд ямар нэгэн үл ойлголцол, асуудал хоёр улсын хооронд алга. Одоо худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудал дээр санал нийлсэн. Энд юуны өмнө дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, уул уурхайн томоохон төслүүд байна.
Айлчлалын хүрээнд Засгийн газар, яам агентлагууд, ААН-үүд нийт 21 баримт бичигт гарын үсэг зурсан. Томоохон баримт бичгүүдээс гэвэл Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн гол тулгуур болох “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачлагатай уялдуулах, давхардал гаргахгүй хөгжүүлэхээр тохирлоо” гэсэн юм.
Сэтгүүлчид түүнээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад оршин сууж байгаа хэдэн иргэн саналаа өгөх вэ?
-Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа 45 дипломат төлөөлөгчийн газарт нийт 7,374 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад мянган иргэнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
-Ойрын үед төрийн өндөр дээд хэмжээний айлчлал байгаа юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны зургаадугаар сарын 8-9-нд Казахстан улсын нийслэл Астана хотноо болох ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцоно. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулазлтад оролцоно. Чуулга уулзалтаар олон улсын парламентын удирдлагууд болон бизнесийн төлөөлөлтэй уулзана.
"Хятад иргэд Монголд орж ирэхдээ ном журмын дагуу визээ авч орж ирнэ"
-БНХАУ-аас буцалтгүй тусламж үзүүлнэ гэсэн. Хэдийн хэмжээний мөнгийг, юунд зарцуулах вэ?
-2018 оноос 2020 он хүртэлх гурван жилийн хугацаанд БНХАУ-аас Монголд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Буцалтгүй тусламжийг ямар салбарт, ямар хэлбэрээр авахаа хэлээрэй гэсэн.
2017 онд бид авах ёстой 350 сая юанийн буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд авч байгаа. 2016 онд авах ёстой байсан 300 сая гаруй юанийн тусламжаа боомтуудын тохижилтыг хийхэд зарцуулахаар шийдсэн байна.
Шинээр орж ирэх хоёр тэрбум юанийг юунд зарцуулах вэ гэдгээ Засгийн газар одоогоор эцэслэн шийдээгүй байгаа.
-ОУВС-гийн тэргүүнтэй та бүхэн уулзсан. Уулзалтаар манай улс хөтөлбөрт орох асуудлын талаар юу яригдсан бэ?
-ОУВС-гийн тэргүүнтэй бид уулзсан. Хоёр талаасаа байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцсон. ОУВС-гийн хурал тавдугаар сарын 24-нд болно. Лагард хатагтай өөрөө хурлаа даргалж ажиллана, ОУВС Монголтой хамтран ажиллах сонирхолтой байна, Монголын эдийн засгийг тогтворжуулах, өрийн дарамтыг багасгах, макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэхэд тус нэмэр болно гэж итгэж байна, хамтран ажиллаад нааштай үр дүн гарна гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэсэн.
Тавдугаар сарын 24-нд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах байх гэж найдаж байна.
-Давхар харьяаллын асуудал ямар шатанд явж байгаа вэ. БНХАУ-ын иргэдийг давхар иргэншилтэй болгоно гэх мэт баталгаагүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж байнае
-Бид зөвхөн Монгол аав, ээжтэй хүүхдүүд гадаадад төрчихөөд Монголын харьяалал авч чадахгүй байгааг засах гэж байгаа юм. Жишээ нь АНУ-д Монгол аав, ээжээс төрсөн Монгол хүүхэд хуулиараа Америкийн иргэн болчихдог. Яагаад гэвэл тэр нутаг дэвсгэрт төрсөн гэдэг хөрсний зарчимтай. Монголын хуулиар тэр нь цусны зарчмаараа Монгол Улсын иргэн байх ёстой байвч бид давхар харьяалал зөвшөөрдөггүй учраас АНУ-ын иргэн болж үлдчихээд байна. Энэ маш олон тохиолдож байгаа зүйл. Өмнө нь ийм байгаагүй. Учир нь сүүлийн үед Монголчууд маш олноороо гадаадад ажиллаж, амьдарч байна.
Бусдаараа давхар харьяаллын асуудал хэнд ч гэсэн хаалттай. Хятадууд гэж айлгаад байгаа нь бусдын анхаарлыг өөр юманд сарниулах гэсэн оролдлого, улс төржилт.
Дээр нь сонгууль дөхөөд ч тэр юм уу хятад иргэдийг визгүй оруулах гэж байна гэдэг мэдээ олон нийтийн сүлжээнд гараад байна. Тийм юм байхгүй. Хятад иргэд Монголд орж ирэхдээ ном журмын дагуу визээ авч орж ирнэ. Өнөөдрийн байгаа энэ дэглэм өөрчлөгдөхгүй.
Гэрэл зургийг MPA.mn
|
https://ikon.mn/n/10mc
|
10md
|
K-pop хамтлаг анх удаа Америкт хүлээн зөвшөөрөгдлөө
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/23/2017 13:52:00
|
Энэ жилийн Billboard Music Awards арга хэмжээний Top Social Artist (Шилдэг сошиал уран бүтээлч) шагналыг Өмнөд Солонгосын BTS хамтлаг Жастин Бибер, Селена Гомез зэрэг алдартнуудыг ялж хүртлээ.
Долоон гишүүнтэй тус хамтлагийн нэр нь солонгосоор Бантан Сонёндан, англиар Bulletproof Boy Scouts буюу сум нэвтэрдэггүй залуус гэсэн утгатай.
BTS нь ийнхүү Биллбордын шагнал хүртсэн анхны K-pop хамтлаг болж байгаа юм.
Тэд R&B, hiphop хэлбэрээр дуулдаг ба дууны сэдэв нь голдуу нийгмийн агуулгатай, доромжлол, дарамтын эсрэг үзэл, сэтгэцийн эрүүл мэндийн тухай байдаг. Хамтлаг нь сошиал сүлжээнд 9.7 сая дагагчтай, YouTube видео бүр нь дунджаар 100 сая үзэлттэй байдаг юм.
BTS хамтлаг 2016 оны аравдугаар сараас эхлэн Биллбордын Сошиал 50 жагсаалтыг 25 долоо хоног тэргүүлсэн нь K-pop хамтлагуудын хувьд дээд амжилт болжээ. Тус хамтлаг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд япон хэл дээр 2, солонгос хэл дээр 3 цомог гаргасан ба одоо англи хэл дээр цомог гаргахаар ажиллаж, Лос Анжелес, Чикаго, Нью Йорк хотуудад аялан тоглох болсон байна. Хөгжмийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Өмнөд Солонгос-Хятадын хооронд дипломат харилцаа муудсан нь тэднийг Америкийн зах зээлийг сонирхоход хүргэсэн байж магадгүй гэнэ.
2013 онд АНУ-д долоон K-pop концерт тоглож байсан бол дараах жилүүдэд 14 хүрч, 2016 онд 20 болсон байна. Харин 2017 он гарсаар 14 тоглолт зохион байгуулагдаад байгаа нь Америкийг зорих K-pop уран бүтээлчид нэмэгдсэнийг харуулж байгаа юм.
Эх сурвалж: Independent
|
https://ikon.mn/n/10md
|
10me
|
"Монгол Ралли 2017" уралдаанд оролцогчид 1,500 километрийг туулна
|
А.Үлэмж, iKon.mn
|
05/23/2017 14:33:00
|
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Ралли 2017 уралдаан нь 4 аймгийн нутгаар 1,500 орчим км замд тавдугаар сарын 25-28-ны хооронд 3 өдрийн турш зохиогдох гэж байгаа аж. Энэ талаар өнөөдөр Монголын Автомашин Мотоциклийн Спортын Холбооноос мэдээлэл хийлээ.
Уралдаан 6 ангилалд явагдах юм байна. Үүнд УАЗ, Jeep, UTV, ATV, Мотоциклийн төрөл гэсэн ангилалууд орно.
Уралдааны нээлтийн ажиллагаа 5-р сарын 25-ны өдөр 17:00 цагт Нийслэл фитнессийн төв талбайд болох аж.
Тавдугаар сарын 26-нд Буян-Ухаа орчмоос уралдааны эхний гараа эхэлж, 28-ны үдээс хойш Улаанбаатар хотод барианд орсноор уралдаан өндөрлөнө.
Уралдаанд оролцоход тавигдах шаардлага
Шаардлага хангасан автомашин, мотоциклтой байна
Суудлын даруулга, малгай, өмсгөл, шлем, зориулалтын комбинзон, өвдгөвч, шагай давсан түрийтэй гуталтай байх
250-660 хүртэлх эзэлхүүнтэй мотоциклууд оролцоно
Уралдаанд оролцох тамирчид тодорхой такс төлж уралдана
Шагналын сан
Улсын аваргын цом
Алт, мөнгө, хүрэл медаль
Мөнгөн шагнал
Монголын Автомашин Мотоциклийн Спортын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх "Анх уралдаан УАЗ маркийн автомашинаар зохиогдож байсан бол, залгуулаад мотоцикл, суудлын автомашин, жип, 4 дугуйт мотоцикл зэрэг төрлүүд нэмэгдэж, жилээс жилд оролцогчдын тоо, төрөл нэмэгдэж хүрээгээ тэлж байна.
Монгол Улсад ралли спортын төрөл үүссэний хүчин чармайлтаар манай тамирчдын амжилт ахиж, дотооддоо олон улсын Rally Mongolia уралдааныг 1995 оноос одоо хүртэл Японы SSER байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Сүүлийн үед манай залуу тамирчид алдарт Дакар ралли уралдаанд 2013 оноос оролцож, ОУХМ Д.Болдбаатар 2 жил дараалан уралдаанаа дуусгаж байсан бол, автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа мөн адил амжилттай өндөрлөж байсан" гэв.
|
https://ikon.mn/n/10me
|
10mf
|
ӨМНӨ БА ДАРАА: Явган хүний замыг хааж, боосон 42 объектийг чөлөөлөөд байна
|
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
|
05/24/2017 08:00:00
|
Явган хүний зорчих зам, талбайг хааж барьсан хашаа, хаалт өнөөдөр бидэнд тулгардаг өдөр тутмын төвөгтэй асуудлуудын нэг болоод байна. Энэ нь иргэдийн зорчих замд саад учруулаад зогсохгүй хотын өнгө үзэмжид ч сөргөөр нөлөөлж байгаа.
Үүнийг шийдвэрлэхээр жил бүр арга хэмжээ авдаг ч асуудал хэвээр байсаар байна. Энэ жилийн хувьд Нийслэлийн газрын албанаас орц, гарцыг хааж босгосон хашаа, хаалтыг буулгаж, чөлөөлөх ажлыг сарын өмнөөс эхлүүлээд байгаа юм. Энэ талаар сурважлахаар бид Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваатай уулзлаа.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 129 байршилд орц, гарц чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 37 байршлын 42 объектийн газрыг чөлөөлөөд байгаа тухай тэрбээр хэлсэн юм.
Үүнээс гадна хэрэв тухайн газарт томоохон барилга баригдсан байгаа тохиолдолд байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, зөвшөөрөл авсан үгүйгээс хамаарч арга хэмжээ авч байгаа аж.
Энэ талаар Д.Нямдаваа "Хэрэв зөвшөөрөлтэй бол эзэмшигчтэй нь хуулийн дагуу хэлэлцээр хийж байж чөлөөлөх, үгүйг шийдвэрлэнэ.
Харин зөвшөөрөлгүй бол мэдэгдэл өгч, мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй бол шууд албадан буулгах ажил хийгдэж байгаа.
Үүнээс гадна барилга баригдаж байх үеийн түр хашаа явган хүний замыг хаасан тохиолдолд барилгын ажил дууссан хойно замыг чөлөөлнө.
Барилгын ажил дуусаагүй байхад явган хүний замыг чөлөөлвөл осол гарах эрсдэл, аюултай учраас эхний ээлжинд барилгын ажлаа түргэвчлэх, өнгө үзэмжээ сайжруулах шаардлагыг тавина" гэв.
Нийслэлийн 31 байршил дахь орц, гарц чөлөөлөх ажлын харьцуулсан зургийг хүргэж байна.
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “89/1” тоот байрны өргөтгөл “Сэлбэ Оюу” ХХК
Дараа
Өмнө
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Таван-Эрдэнэ” хүнсний захын урд хэсэг
Дараа
Өмнө
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 1-р хороо 30-р байрны хойд талд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 1-р хороо Голден вилл хотхоны хойд талд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 4-р хороо 47-р байрны зүүн талд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 6-р хороо Санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын урд талд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 12-р хороо Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн урд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 12-р хороо Нарантуулын урд талд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 16-р хороо 41-р байрны хойд талд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 16-р хороо 41-р байрны хойд талд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 18-р хороо 14 дүгээр байрны урд
Дараа
Өмнө
Баянзүрх дүүргийн 19-р хороо 5-р байрны хойд талд
Дараа
Өмнө
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “8 дугаар байрны урд”
д
Өмнө
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, УБ март дэлгүүрийн урд
Дараа
Өмнө
Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 2 ”б”-р байрны урд талд
Дараа
Өмнө
Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 26-р байрны урд талд
Дараа
Өмнө
Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 31 дүгээр сургуулийн баруун хойд талд
Дараа
Өмнө
Сүхбаатар дүүргийн 2-р хорооны 2 ”б”-р байрны урд талд
Дараа
Өмнө
Сүхбаатар дүүргийн 6-р хороо
Дараа
Өмнө
Сүхбаатар дүүргийн 8-р хороо, МИУС-ийн ЭЗС-ийн баруун талд
Дараа
Өмнө
Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Улаанбаатар чуулгын зүүн талд
Дараа
Өмнө
Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрэл ХХК-ний зүүн талд
Дараа
Өмнө
Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Цэлмэг хотхон
Дараа
Өмнө
Чингэлтэй дүүргийн дугаар хороо “Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн зүүн талын 40-р байр
Дараа
Өмнө
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Гутлын 22 ” СӨХ
Дараа
Өмнө
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Тагнуулын 50-р байрны урд талд”
Дараа
Өмнө
Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороо “8/2 байрны зүүн талд барьсан хаалт”
Дараа
Өмнө
Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороо “8/5 байрны зүүн талд”
Дараа
Өмнө
Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороо “ЗГ-ийн байр “Тод товер”-н хооронд”
Дараа
Өмнө
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” дэлгүүрийн зүүн талд
Дараа
Өмнө
|
https://ikon.mn/n/10mf
|
10mg
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банкны хуулга, НДД-ийг хуурамчаар үйлдэх тохиолдол ихээр гарч байна
|
ikon.mn
|
05/23/2017 14:28:00
|
Банк санхүүгийн байгууллагуудаас иргэдэд санал болгож буй зээл, зээлийн эрхтэй картуудын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан эдгээр үйлчилгээг авахад зайлшгүй бүрдүүлэх материал буюу банкны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдэх тохиолдол ихээр гарч байна.
Иймд зээл, зээлийн эрхтэй кредит карт авахад тань тусална, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэсэн хувь хүн, бүлэг хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн тул иргэд та бүхнийг сэрэмж, болгоомжтой байж, ийм тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
|
https://ikon.mn/n/10mg
|
10mh
|
Малчдын улсын зөвлөгөөн болно
|
Г.Мөрөн, iKon.mn
|
05/23/2017 16:20:00
|
Гэрэл зургийг Mpa.mn
ХХААХҮЯ-наас тавдугаар сарын 26, 27-нд Малчдын улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулна. Зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцох юм байна.
Зөвлөгөөнөөр,
Төрөөс малчдын талаар баримтлах бодлого,
Монгол мал үндэсний хөтөлбөр,
Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр,
Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр,
Мал, амьтны эрүүл мэнд тухай,
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл,
Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал,
Мал төллөлтийн явц, төл бойжилт,
2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.
Мөн “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”, “Малчин өрхийн төлөв байдал цаашид анхаарах асуудал”, “Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах боломж” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдах ажээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
|
https://ikon.mn/n/10mh
|
10mj
|
Италийн мафийн босс Сицилид алагдлаа
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/23/2017 15:03:00
|
Өчигдөр буюу Даваа гарагт Сицилийн Палермо хотын гудамжинд дугуйтай явж байсан мафийн босс буудуулж амиа алджээ.
Цагдаа нар аюултай этгээдүүдийг цэвэрлэснээр сүүлийн жилүүдэд гудамжинд аллага гарах нь ховор үзэгдэл болоод байв. Гэтэл өдрийн цагаар 67 настай Жюзеппе Дайноттигийн толгойд буудаж хөнөөсөн нь Италийн мафийн бүлэглэлүүд аюултай хэвээр байгааг баталсан явдал боллоо. Дайнотти нь Сицилийн Коза Ностра бүлгийн загалмайлсан эцэг.
Үүнээс 25 жилийн өмнө мафитай тэмцэгч, шүүгч Жиованни Фальконе энд машинтайгаа дэлбэрч алагдсан юм.
Палермо хотын прокурор “Зарим хүмүүс мафи оршихоо больсон, сөнөсөн гэж ярьсны дараа үүнийг үгүйсгэсэн явдал байнга тохиолдох боллоо” гэж ярьжээ.
“Хэрэгтэй үедээ билэгдлийн зорилготой аллага хийж өөрсдийгөө амьд байгааг үзүүлж байгаа нь энэ” гэж прокурор дүгнэж байна.
1992 оны тавдугаар сард Фальконег алагдсаны дараа долдугаар сард нь мөн өөр нэг шүүгч Паоло Борселлино бөмбөгөнд өртөж амиа алдсаны дараа Италийн эрх баригчид эрчимтэй арга хэмжээ авч, мафийн гол хүмүүсийг торны цаана суулгасан юм.
Нэгэн үе хүчирхэг явсан Сицилийн мафи Коза Ностра сүүлийн жилүүдэд Калабриагийн Ндрангета, Наполид төвтэй Каморра бүлгүүдэд байр сууриа алдаад байгаа. Хамгийн сүүлд 2010 онд гэмт этгээдүүд нэгэн хуульчийг зодож хөнөөсөн нь өндөр албан тушаалтны аллагын сүүлийн тохиолдол юм.
Гэрчүүдийн мэдүүлснээр хоёр алуурчин моторт дугуйтай Дайноттиг гүйцэн ирээд толгойд нь бууджээ. Дайнотти хүн амины хэргээр хоригдож байгаад 2014 онд суллагдаад байв. Түүнийг өрсөлдөгч бүлгийнхэн нь хөнөөсөн бололтой.
Өнөөдөр Палермод Фальконегийн аллагын 25 жилийн ой тохиож байгаа. Энэ нь дурсгалын өдрийн өмнө мафи өөрийгөө амьд байгааг сануулсан явдал боллоо гэж эрх баригчид үзэж байна.
Үүнээс гадна Сицилид хэдхэн хоногийн дараа Их Долоогийн уулзалт болох гэж байгаа ба АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Британий ерөнхий сайд Тереза Мэй зэрэг хүндэт зочид айлчлан ирэх гэж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
|
https://ikon.mn/n/10mj
|
10mk
|
Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганд 29-88 настай эрдэмтэд оролцов
|
ikon.mn
|
05/23/2017 15:09:00
|
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон байдаг. Энэ хүрээнд хуульч эрдэмтдийн ур чадвар, оюун мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.
Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн болон шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь энэхүү чуулганы нэг үндсэн зорилго юм.
Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол оронд эрх зүйт төрийг бүрнээ төлөвшүүлэн хөгжүүлэх, хүний эрхийг хангах баталгааг улам бүр сайжруулах, эрх зүйн шинэтгэлийг дэлхийн нийтийн эрх зүйн тогтолцооны болон өөрийн орны хөгжлийн үндсэн чиг хандлагын дагуу гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх үйл явцыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл байх болно” гэж онцлон тэмдэглэв.
Чуулганд Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Манай оронд 1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ хууль зүйн шинжлэх ухааны 185 эрдэмтэн төрсөн байдаг.
Өнөөдрийн энэхүү хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганд 160 гаруй эрдэмтэд хуран цугласан бөгөөд тэдний хамгийн ахмад нь 88 настай хамгийн залуу нь 29 настай эрдэмтэн байлаа.
Сүүлийн жилүүдэд Монголын хууль зүйн салбар хууль зүйн шинжлэх ухааны хөгжил өндөртэй Герман, Орос, Америк, Япон, Хятад, Унгар зэрэг олон оронд төрсөн монгол эрдэмтдээр эгнээгээ тасралтгүй тэлж байна. Түүгээр ч зогсохгүй Монголд эрдмийн зэрэг хамгаалсан гадаадын цөөнгүй иргэн байдаг аж.
Хууль зүйн салбарынхан асуудлаа ярилцаж, гарц шийдэл хайсан, мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, мэргэн санаагаа уралдуулсан үр дүнтэй арга хэмжээ болсныг хүрэлцсэн ирсэн зочид төлөөлөгчид хэлж байв.
Ийнхүү анх удаагаа хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа энэ чуулган онцлогтой боллоо.
Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганаас зөвлөмж гаргалаа.
|
https://ikon.mn/n/10mk
|
10ml
|
Ж.Эрдэнэбат: Газар тариалан биднийг олон жил тэжээнэ
|
ikon.mn
|
05/23/2017 15:44:00
|
Төв, Дархан-Уул аймгаас эхэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолт хоёр дахь өдрөө Сэлэнгэ, Булган, Орхон аймагт үргэлжиллээ.
Сэлэнгэ аймаг улсын нийт ургацын 50-60 хувийг бүрдүүлнэ
Сэлэнгэ аймаг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 280 аж ахуйн нэгж, 149 иргэн, 305,5 га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулдаг. Энэ онд 174 мянган га талбайд тариалалт хийж байна. Үүнээс 85 мянган га талбайд улаан буудай, бусад талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж байна.
Тариалалт 60 хувьтай байна, энэ сарын 24 гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Ургацаа бүрэн хурааж чадвал улсын нийт ургацын 50-60 хувийг бүрдүүлэх боломжтой гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулав.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус аймгийн Жавхлант сумын “Хурниад” компанийн хаврын тариалалттай танилцлаа.
Тус компани сумандаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд 2000 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Энэ онд 1200 га талбайд тариалалт хийгээд дуусч байгаа ажээ.
Тус компанийн захирал Б.Батболд "Дэлхий нийтэд технологийн хөгжил өндөр хэмжээнд хүрсэн. Техникийн шинэчлэлт хийж байгаа. Шинэ технологи дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх нь чухал байна” гэж байлаа. Мөн Засгийн газар татахуун, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгцээтэй дэмжлэгүүдийг өгч байгаад талархлаа илэрхийлэв.
Ерөнхий сайд дараа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Их шинэстэй" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр уулархаг бүсийн тариан талбайг салхинаас хамгаалах чиглэлээр ойн зурвас байгуулах ажлын анхны шанг татаж, тариан талбайд мод тарилаа.
Эх орны хөрсөнд ургасан үр илүү сайн ургадаг
Тус аймаг энэ онд 45 мянган га талбайд тариалалт хийхээс 80 орчим хувьтай байна. 55 мянган тонн ургац авахаар төлөвлөсөн гэж Засаг дарга З.Батзориг хэллээ. Үрийн нөөц, бензин шатахууны асуудлаа салбар яамтайгаа ярьж шийдвэрлүүлсэн байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймагт ажиллах үеэрээ “Молор-Эрдэнэ түрүү” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийх будаагаа “Алтантариа” компанид нийлүүлдэг байна. Мөн чацаргана тариалдаг ажээ.
Улаанбуудайн үрээ 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авдаг байна. Эх орны хөрсөнд ургасан үр ургахдаа ч сайн байдаг хэмээн тус компанийн захирал хэлж байсан юм.
П.Сэргэлэн: ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон аймгийн Жаргалант сумын “Хангал гол” ногоочдын бүлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус бүлэгт 16 өрх гишүүнээр элссэн, нийт 40 га-д хүнсний ногоо тариалдаг.
Өнгөрсөн жил 10 га-д байцаа тарьсан, энэ жил 15 га талбайд тариалах байцааны үрсэлгээ хийжээ. Жилд 250-300 тн байцаа хураадаг. Тариаланчид маань эх орныхоо хөрсөнд ургасан төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж чадлаа. Одоо байцаагаар хангах ёстой. Энэ ажилд идэвхтэй оролцъё гэж ажиллаж байна. Байцаа хадгалалт даахдаа муу. Маш сайн зоорьтой байх ёстой, ер нь эрсдэлтэй. Гэхдээ хичээж ажиллана гэж тус бүлгийн ахлагч Л.Ганбат ярьж байлаа.
1990-ээд онд Сангийн аж ахуй хувьчлагдахад хэдэн трактор аваад гарсан, нэгийг нь нөгөөгөөр нь нөхсөөр ганц нэгтэй л үлдээд байна. Тиймээс ногоочид бидэнд техник, технологийн шинэчлэл л хэрэгтэй. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг төмс, хүнсний ногоочдод олгох боломжтой эсэхийг тодруулав.
Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгох тухай хэлэлцсэн. Нарийвчлан судалж шийдвэр гаргах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ.
Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон байгаа гэлээ.
Орхон аймаг энэ онд 3840 га талбайд тариалалт хийж буй. Үүний 3,580 га-д үр тариа, 380 га-д төмс, 348 га-д хүнсний ногоо тариалах юм. Өнөөдрийн байдлаар үр тарианы 80 орчим, төмсний 30, хүнсний ногооны 20 орчим хувийг тариалаад байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ж.Бат-Өлзий ярилаа.
Ж.Эрдэнэбат: Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр тариаланч, ногоочдоо дэмжинэ
Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр, “-Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна.
Манай тариаланчид хаврын нэг өдрийг намрын нэг өдөртэй тэнцдэг зүйрлэдэг. Тийм учраас тариалалтын мэдээ цаг тутам өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа. Тариалалт энэ сардаа багтаж дуусахаар байна.
Сүүлийн үед тариаланчид хөрс хамгааллын технологийг түхүү барихгүй бол хөрсний үржил шим алдагдах, хөрс цөлжих эрсдэлтэй байна. Хөрс хамгаалах нь тариаланч болгоны санаа зовох асуудал мөн. Хөрсөө шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтэд үндэслэсэн “эмчилгээг” заавал байх ёстой гэдэгт тариаланчид маань санал нэгтэй байгаа. Газар тариалан биднийг олон жил тэжээнэ. Газар нутгаа үр хойчдоо үржил шимтэй хэвээр нь үлдээхийн тулд хөрс хамгааллын асуудлыг өнөөдрөөс ярьж эхлэх ёстой. Энэ чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана” гэлээ.
-Газар тариалангийн салбарт хүний нөөц дутагдаж байгааг тариаланчид хэлж байна. Засгийн газар хэрхэн яаж анхаарах вэ?
-Мэргэжлийн сургалтын төвүүд газар тариалан, уул уурхай, нийтийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ёстой. Ийм мэргэжилтэн бэлтгэх сургалтад техник, тоног төхөөрөмжийн хүндрэл гарна. Аль нэг төв нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнан сургалт явуулдаг байх, энэ төвийг тоног төхөөрөмжөөр хангахад Засгийн газрын оролцоо байх ёстой учраас анхаарч ажиллана. Мөн залуусын хөдөө аж ахуйн салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх нь чухал байна.
Тиймээс Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих шийдвэр гаргасан. МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт Атрын III аяныг үргэлжлүүлнэ гэж тусгасан. Өнөөдөр тариаланчидтай уулзахад аяны хүрээнд үзүүлж байсан дэмжлэг, туслалцаа энэ хаврын тариалалтын үеэр ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж байна.
Тариаланчдаа хүнээс гуйгаад байхааргүй, хөл дээр нь босгох арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлчих юм бол манай тариаланчдад монголчуудынхаа хүнс тэжээлийг 100 хувь бэлтгэх бололцоо нь бүрэн байна.
-Төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж чадлаа. Иймд импортын төмсөнд хяналт тавих, хязгаарлах хэрэгтэй гэсэн санал бас гарч байна.
-Засгийн газар бололцооны хэрээр хяналт тавьж байгаа. Гэхдээ импортын бүтээгдэхүүнийг хориглох бололцоо байхгүй. Харин импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх учиртай. Иймд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг, зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр анхаарах ёстой.
Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр туршлагатай ОХУ, Украин зэрэг улсаас тоног төхөөрөмж оруулж ирэхээр төлөвлөсөн. Орхон аймгийн Жаргалант сумын ногоочидтой сая уулзлаа. Энэ хүмүүс “Ажил хөнгөвчлөх техник тоног төхөөрөмж авахад туслаач” гэж байна. Сүүлийн үеийн, сайн тоног төхөөрөмжтэй болж байж тариаланчид илүү том талбайд илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ингэж байж импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө.
-Тариаланчдын ярьж буй бас нэг асуудал нь үрийн чанарын тухай байна.
-Үрийн аж ахуй байгуулах ёстой. Баталгаатай, найдвартай үрээр ногоочдоо хангах ёстой. Тарианы хувьд аж ахуйн нэгждээ түшиглээд үрийн аж ахуй байгуулах бүрэн боломж байна.
Харин хүнсний ногооны хувьд эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч үр, үрсэлгээ хийхгүй бол болохгүй. Жишээлбэл, та бүхэн ногоочидтой уулзахдаа анзаарсан байх. “Өмнө жил ийм үрээр тарьсан, энэ жил өөр үр тарилаа. Энэ арай сайн байх шиг байна” гэж ярьж байгааг. Энэ ямар нэг бодлого байхгүйг харуулж байна. Монголын хөрсөнд тохирсон, хадгалалт даах чадвартай үр мөн үү гэдгийг ногоочид маань л туршаад байгаа болохоос шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаад ирсэн дүгнэлт алга. Тийм учраас ногоочиддоо зориулсан үрийн аж ахуйг бий болгож байж тэднийг зах зээлд өрсөлдөх чадвартай болгох юм гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10ml
|
10mm
|
Толгойт, Орбитын замын зорчих хэсгийг ЗУРГААДУГААР сарын 30-нд нээнэ
|
С.Бадрал, iKon.mn
|
05/23/2017 15:56:00
|
Нийслэл хотод хаврын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ хавар автозамын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм.
“Зам нь их хэмжээгээр эвдэрсэн, тохижилт муу, тоос шороо их, машин эвдрэх болон осол гарах шалтгаан боллоо” хэмээн иргэдийн бухимдаж байсан энэ замыг 4 эгнээ болгон өргөтгөж, явган зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэх юм. Өнөөдөр хотын дарга С.Батболд СХД-ийн 2 дугаар хороонд очиж, зам засварын ажилтай танилцлаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “Энэхүү зам 23 метр өргөнтэй. Замын зорчих хэсэг нь 14 метр, хоёр талдаа тус бүр 3 метрийн өргөн явган хүний замтай, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй байна.
Хөгжлийн банкны 14.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдээд явж байна. 2 том гүүртэй. 1 нь 42 метр, , нөгөө нь 38 метрийн урттай, 22 метрийн өргөнтэй гүүрний ажил хийгдэж байна.
Замын ажилд нийт 59 айлын газар дайрч байгаа. Үүнээс 13 газар чөлөөлөлт нь удаашралтай байна. Үлдсэн газруудыг чөлөөлөх ажил эхэлсэн.” гэлээ.
3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны 10 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах гэрээт хугацаатай. Харин замын зорчих хэсгийг 6 дугаар сарын 30 гэхэд нээх зорилт тавьжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд замын ажил удаашралтай явагдаж байна гэсэн дүн тавьлаа. Ажлаа эрчимжүүлж, иргэдэд хүндрэл учруулалгүй явуулах үүргийг гүйцэтгэгч компанид өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
|
https://ikon.mn/n/10mm
|
10mn
|
Дональд Трамп түүхэнд бичигдэх АНУ-ын ерөнхийлөгч боллоо
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/23/2017 16:29:00
|
Израйль-Палестиний хооронд маргаантай байдаг Иерусалем хотын Баруун хананд өчигдөр Дональд Трамп зочилсноор ерөнхийлөгчийн суудалд сууж байхдаа энэхүү ариун газарт зочилсон АНУ-ын анхны төрийн тэргүүн боллоо.
Тэрээр хар тоорцог толгой дээрээ тавьж, ариун хананд алгаа тавин хүслээ бичсэн цаасыг хананы завсарт хийсэн нь жүүдүүдийн үйлддэг мөргөл юм. Трампыг энэ удаа Израйлийн ганц ч албаны хүн дагалдсангүй. Учир нь ингэвэл тус хотын Израйлийн эзэмшлийг АНУ хүлээн зөвшөөрсөн хэрэг болох байв. Тиймээс энэ айлчлал хувийн арга хэмжээнд тооцогдсон байна.
Баруун хана оршдог Иерусалем хотын хуучин хэсгийг өндөр хамгаалалтад авч, бүх замыг нь хаажээ. Хана руу харсан хотын бүх хэсэгт өндөр хаалт босгож, иргэд Трампын мөргөлийг харах боломжгүй болгосон байна. Хотын оршин суугчдыг дээвэр дээрээ гарахыг ч хоригложээ. Дональд Трампыг Баруун хананы жүүдийн шашны номлогч Шмуэл Рабинович дагалдсан байна.
Мөн жүүдийн шашинд орсон Трампын охин Иванка хананы эмэгтэйчүүдийн хэсэгт зочилж, мөргөл үйлджээ. Иванкагийн нөхөр Жаред Кушнер жүүд хүн тул тэр ийнхүү уламжлалыг дагаж, шашин шүтлэгээ сольсон юм байна. Дональд Трамп өөрөө протестант шашинтай бөгөөд шууд холбоотой гэр бүлийнхэн дотор нь жүүд хүн багтсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байгаа юм.
Жүүдийн шашны хатуу дэгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс тус тусдаа мөргөл үйлдэх ёстой. Мөргөлийн дараа Трамп зочны дэвтэрт “Энэ бол агуу их нэр төрийн хэрэг байлаа” гэж бичжээ. Орой нь Израйлийн ерөнхий сайдтай зоог барих үеэр Трамп мөргөлийг “үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж” гэж тодорхойлсон байна.
Баруун хана нь эртний жүүдийн Херод хааны байгуулсан хоёр дахь сүмийн үлдсэн хэсэг юм. Нийтийн тооллын 70 онд уг сүмийг Ромчууд нураасан гэдэг. Уг ханатай зэрэгцэн Исламын гурав дахь ариун газар гэгддэг Аль-Акша сүм байрладаг юм.
Израйльчууд Баруун хана оршдог Иерусалемийн зүүн хэсгийг 1967 онд эзлэн авсныг олон улсын хамтын нийгэмлэг одоо болтол хүлээн зөвшөөрдөггүй. Израйльчууд Иерусалемийг сүүлд нийслэл хотоороо зарласан. Гэвч Палестинчууд зүүн Иерусалемийг өөрийн байгуулах улсын нийслэл гэж үздэг юм.
Америкийн уламжлалт гадаад бодлогод Иерусалемийн статусыг хоёр тал хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэдэг. Дональд Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа анхны гадаад айлчлалаа хийж, Христ, Ислам, Жүүдийн шашнуудын ариун газруудад зочилж байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр тэр Саудын Арабт айлчилсан бол айлчлалынхаа сүүлээр Ватиканд саатах болно.
Эх сурвалж: Japan Times
|
https://ikon.mn/n/10mn
|
10mo
|
УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
|
ikon.mn
|
05/23/2017 16:35:00
|
Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2017.05.23) 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан З.Энхболдын хөрөг зургийг байрлуулав.
Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “1914-1919 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн Монгол Улсын Дээд хурлын даргаар ажилласан тэр цагаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн гэж үздэг. Үүнээс хойшхи УИХ-ын арав дахь даргаар томилогдон ажилласан хүн нь З.Энхболд та юм. Өнөөдөр таны төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Танд УИХ-ын нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхныг хүсье.
Монгол Улсаа хөгжүүлэх үйл хэрэгт эв саналаа нэгтгэх, хамтран ажиллах чухал цаг үе тохиож байна. Таныг хариуцлагатай, шударга төрийг цогцлоон бэхжүүлэх үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэлээ
Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 10 дахь дарга З.Энхболдод дурсгалын зүйл гардуулав.
Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, хөргийг бүтээсэн зураач Т.Чингис нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
|
https://ikon.mn/n/10mo
|
10mp
|
ФОТО: Соёл урлагийнхан өнөөдөр НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР зохион байгууллаа
|
Б.УЧРАЛ, iKon.mn
|
05/23/2017 16:54:00
|
Соёл, урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг соёл урлагийн 17 байгууллага оролцсон юм.
Өнөөдөр иргэд төв талбайгаас соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, санал гомдлоо хэлэх боломжтой байсан тул олон хүн иржээ. Мөн соёл урлагийн байгууллагуудын бодлогыг чиглүүлэгч яам, харъяа агентлагийн талаар цогц мэдээлэлтэй боллоо.
Гэрэл зургийг MPA.mn
ФОТО:
|
https://ikon.mn/n/10mp
|
10mq
|
Ямар брэндийн гар утас хэрэглэгчид хамгийн үнэнч вэ?
|
Р.Түвшин, iKon.mn
|
05/23/2017 16:50:00
|
Саяхан Морган Стэнли групп Америкийн гар утас хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж, ямар үйлдвэрлэгчийн гар утас барьж байгаа хүмүүс уг бүтээгдэхүүндээ хамгийн үнэнч болохыг тодруулжээ.
Тэднээс ирэх нэг жилийн хугацаанд утсаа солих бол ямар брэндийг сонгох вэ хэмээн асууж, хариултыг авсан байна. Ингэхэд iPhone хэрэглэгчдийн 92 хувь нь Apple-ийн бүтээгдэхүүнийг солих хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрсөн жилийн ийм судалгаанд iPhone хэрэглэгчдийн үнэнч байдлын үзүүлэлт 86 хувь байсан юм. Дэд байранд Samsung хэрэглэгчдийн 77 хувь өөрчлөх бодолгүй гэсэн бол LG 59 хувь, Motorola 56 хувь, Nokia 42 хувиар тус тус үнэнчээ харуулжээ.
You will find more statistics at Statista
Эх сурвалж: Statista.com
|
https://ikon.mn/n/10mq
|
10mr
|
"Импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэх учиртай"
|
Т.Өлзийбаяр, iKon.mn
|
05/24/2017 09:19:00
|
Манай улс япон улсад төмс экспортлох талаар мэдээлэл уншаад та гайхсан уу? Үүнийг хэр боломжтой гэж бодож байна вэ?
Хаврын тариалалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 22,23-ны өдрүүдэд Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган эдгээр таван аймгийн тариалалтын явцтай танилцлаа.
Ингээд ерөнхий сайдын томилолтоос ажиглагдсан таван зүйлийг хүргэж байна
1. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа тариаланчдын зардал хэцүү байдаг
Улын хэмжэээд 381.6 мянган га-д үр тариа, 23.6 мянган га-д төмс, хүнсний ногоо,нийтдээ 458 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил эрчимтэй явагдаж байна.
Энэ жил "Атрын гурав дахь аян" үргэлжлэхээр болсон.
Энэхүү зорилтын хүрээнд гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангахаар төлөвлөжээ.
Ингээд бидний эхний очсон газар Төв аймгийн Жаргалант сумын "Хөх баян булаг" ХХК нийтдээ 6,160 га эргэлтийн талбайтай, тариалалтын явц 80 гаруй хувьтай явагдаж байгаа ажээ.
Төв аймгийн аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ч.Сарангэрэл " 605 га-д төмс, 922 га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөжээ.
Усалгаатай тариалан болон давхар даатгалын асуудлыг иргэддээ санал болгож байгаа.
Төв аймгийн хэмжээнд хөрс 20 гаруй мм чийг авсан мэдээлэл байна.
Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа тариаланчдын зардал хэцүү байдаг" гэв.
2. Залуусыг ХАА-н салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх нь чухал
Ингээд дараагийн уулзалт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын "Хурниад" ХХК- ийн тариан талбайд боллоо.
Тус компани нь 60-80 кг-ийг нэгж га талбайд технологийн дагуу сэлгээ, уриншийг хөрсөө хөндөхгүй тэг технологиор тариалж эхэлжээ.
Туршлагатай тариаланчдын нөөцийг үе залгамжилсан тариаланчдаар бүрдүүлэх, улмаар шинэ техник технологийг нутагшуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа талаар тариаланчид саналаа хэлж байв.
Харин ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Мэргэжил сургалтын төвүүд газар тариалан, уул уурхай, нийтийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ёстой.
Аль нэг төв нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнан сургалт явуулдаг байх, энэ төвийг тоног төхөөрөмжөөр хангахад Засгийн газрын оролцоо байх ёстой учраас анхаарч ажиллана.
Мөн залуусыг хөдөө аж ахуйн салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх нь чухал байна" гэлээ.
3. Манай улсаас Япон улс руу төмс экспортлох санал тавьсан
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Энэ удаагийн Атрын гуравдугаар аяны гол зорилго нь хүнсний ногоо эрхлэгчдээ илүү дэмжихэд чиглэж байна. Энэ жилээс эхлээд шатахууны болон үрийн дэмжлэг үзүүлж эхэлсэн.
ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон.
Манай улсаас Япон улс руу төмс экспортлох санал тавьсан. Бид хоёр удаа дээж явуулаад хоёуланд нь тэнцлээ гэдэг хариу авсан.
Мөн Хятадтай хамтарсан үр тариа боловсруулалтын лаборатори байгуулна" гэлээ.
Ургацаа бүрэн хурааж чадвал улсын нийт ургацын 50-60 хувийг бүрдүүлэх боломжтой Сэлэнгэ аймгаас хөдлөөд "Молор эрдэнэ түрүү" ХХК-ийн хаврын тариалалтын явцтай танилцахаар Булган аймгийн Хангал сумыг зорилоо.
Уг компани улаан будаагаа “Алтантариа” компанид нийлүүлж, чацаргана тариалдаг ажээ.
Улаан буудайн үрээ 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авдаг байна.
Эх орны хөрсөнд ургасан үр ургахдаа ч сайн болохыг тариаланчид хэлж байлаа.
4.Тариаланчдад мөнгөн урамшуулалыг стандарттай нийцүүлж олгоно
Засгийн газраас улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжиж, гурил үйлдвэрлэлд стандартын шаардлага хангасан хүнсний буудай нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн урамшуулал олгож байгаа.
Гэтэл гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 292.4 мянган тонн буудайн 11.3 хувь буюу 33.3 мянган тонн нь стандартын нэгдүгээр ангилалд тэнцэж үлдэх хэсэг нь хоёроос дөрөвдүгээр ангилалд оржээ.
Энэ нь тариаланчид ургацынхаа хэмжээнд илүү ач холбогдол өгөөд чанарын асуудлыг хоёрдугаарт тавьж байгааг харуулж байна.
Тиймээс цаашид гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, стандарттай нь уялдуулж, мөнгөн урамшуулалын хэмжээг тогтоож байх бодлого барих талаараа ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тариаланчидтай уулзлат хийх үеэрээ онцолж байлаа.
5. Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгохоор хэлэлцэж байгаа
Бидний хамгийн сүүлийн очсон тариан талбай бол Орхон аймаг Жаргалант сумын "Хангал гол" ногоочдын бүлгийнхэнтэй хийсэн уулзалт.
Тус ногоочдын бүлэгт 16 өрх хамрагдаж, нийт 40 га эргэлтийн талбайд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байна.
Урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, улаан буудайн тонн тутамд олгодог урамшууллыг төмс, хүнсний ногоочдод олгох боломжтой эсэхийг иргэд тодруулав.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгох тухай хэлэлцсэн. Нарийвчлан судалж шийдвэр гаргах шаардлагатай байгаа.
Импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх учиртай.
Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр туршлагатай ОХУ, Украин зэрэг улсаас тоног төхөөрөмж оруулж ирэхээр төлөвлөсөн.
Манай тариаланчид хаврын нэг өдрийг намрын нэг өдөртэй тэнцдэг гэж зүйрлэдэг.
Тийм учраас тариалалтын мэдээ цаг тутам өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа.
Тариалалт энэ сардаа багтаж дуусахаар байна" гэлээ.
|
https://ikon.mn/n/10mr
|
10ms
|
Хятад улс хүн амынхаа тоог 90 саяар алдаж тооцсон гэж судлаачид дүгнэжээ
|
Р.Төмөр, ikon.mn
|
05/23/2017 17:19:00
|
Хятадын хүн ам албан ёсны тооллогын дүнгээс хамаагүй цөөн байх магадлалтай гэж хэсэг судлаачид үзсэн байна. Хэрвээ энэ нь үнэн бол дэлхийн хамгийн олон хүн амтай улс Энэтхэг болох юм.
Даваа гарагт Бээжин хотод болсон симпозиумын үеэр Висконсин-Мэдисоны их сургуулийн судлаач И Фушянь хэлэхдээ Хятад улс өнгөрсөн оны байдлаар 1.29 тэрбум хүн амтай буюу Үндэсний Статистикийн Хорооны гаргасан тооноос даруй 90 саяар цөөн хүн амтай байх өндөр магадлалтай гэжээ.
Энэ зөрүү нь Испаний хүн амаас хоёр дахин их тоо юм. Испани улс 46 сая хүн амтай. Судлаач И Фушянь “Хоосон үүртэй Том улс” хэмээх номын зохиолч бөгөөд уг бүтээлдээ Хятад улс хүн амаа хязгаарлах бус, өсгөх хэрэгтэй байгааг бичиж байжээ.
Түүний судалгаанд өгүүлэхдээ Хятадын эрх баригчид 1991-2016 оны хоорондох төрөлтийн тоог 464.8 сая гэж тооцоолсон нь хэтрүүлсэн тоо гээд бодит хэмжээ нь 377.6 сая гэж дүгнэсэн байна. И Фушяний дүгнэлтийг симпозиумд оролцсон бусад эрдэмтэд мөн дэмжиж, Бээжингийн засаг захиргаанд хүн амын статистик мэдээллийн чанарыг сайжруулахыг уриалжээ.
Албан ёсны тооллогоор өнгөрсөн онд Энэтхэгийн хүн ам 1.33 тэрбум байсан бол Хятадын хүн ам 2015 онд 1.37 тэрбумд хүрсэн гэж байсан юм.
Хятад улс 2011 оноос эхлэн нэг хүүхдийн бодлогоо сулруулж эхэлсэн нь хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолтой холбоотой. Гэсэн ч одоо болтол нэг хүүхдийн бодлогоо бүрэн зогсоохоос болгоомжилсоор байгаа юм.
Одоо тус улс 60-аас дээш настай иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. 2014 онд энэ насныхан хүн амын 15.5 хувийг эзэлж байв. Энэ зууны дундуур Хятад улсад 60-аас дээш насны 500 сая хүн амьдардаг болно гэж НҮБ тооцоолжээ. Судлаачид Бээжингийн засгийн газрыг “төрөлтийн хэмжээг хэтрүүлэн үнэлж, хөгшрөлтийн хурдыг дутуу тооцоолж байна” гэж шүүмжилцгээсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post
|
https://ikon.mn/n/10ms
|
10mt
|
“Англи хэл боломжийг 2 дахин нэмэгдүүлдэг”... мисс А.Баярцэцэг
|
ikon.mn
|
05/24/2017 08:48:00
|
"Аргагүй анхаарал татах нээлттэй үнэн төрх, үр дүнд дуртай шулуухан яриа” энэ бол боловсрол болоод хүсэл мөрөөдлийн тухай бодлоо хуваалцсан мисс Баярцэцэг. Бид түүнийг VISITOR буландаа урьсан юм. Түүний хэлсэнчлэн “Англи хэлийг шинэ хэл гэхээсээ илүү хүн бүрийн зайлшгүй эзэмшсэн байх ёстой ур чадвар гэж харах хэрэгтэй” гэсэн үгсээр уншигч таныг ярилцлагадаа хөтлөе.
- Ярилцлагаа сайхан уур амьсгалтай асуултаар эхлэе. Учир нь аялах дургүй хүн гэж бараг үгүй шүү дээ. Баярцэцэг 30 нас хүрэхээсээ өмнө Дэлхийн 30 оронд аялсан байх ёстой гэсэн зорилгоо хэр биелүүлж чадсан бэ?
- 25 наснаасаа өмнө 30 оронд очиж үзнэ гэж бодож байснаа биелүүлсэн.
Харин одоо 30 нас хүрэхээсээ өмнө 50 орноор аялсан байхыг хүсч байгаа. Олон газраар аялах тусам бидний амьдарч байгаа Дэлхий ямар гайхалтай, ямар өөр өөр өнгөтэй юм бэ гэдгийг яг л шинэ агаар мэт мэдэрдэг.
Зөвхөн Монголоо хайрлахаас гадна Эх Дэлхийгээ хайрлах сэтгэл төрдөг. Би нэг удаа ингэж бодсон юм. Хүн ямар нэгэн байдлаар ахин төрдөг бол дахиад л энэ Дэлхийдээ төрөх юмсан гэж.
Учир нь бид хэчнээн зав зайгүй хорвоотой танилцсан ч очиж үзээгүй газар, таниагүй зүйлс маш их байх болно шүү дээ.
- Батлагдчихсан үнэн гэж хэлэхэд хэцүү ч миссийн тэмцээнд оролцогчдын талаарх зарим таагүй ойлголт байдаг. Үүнийг өөрчилж, боловсролоороо Дэлхийд амжилттай өрсөлдөж чадсан Мисс Баярцэцэгийн хувьд дараагийн Баярцэцэг хэн байх вэ? Юунд зорьж байна.
- Холын зорилт бол жүжигчнийхээ чиглэлээр өөрийгөө сайжруулж, түүхийг бүтээх.
Ойрын зорилт гэвэл акцент дээрээ маш сайн ажиллах шаардлагатай байгаа. Яг Америкт очоод Холливуудын кинонд шалгууллаа гэхэд ихэвчлэн Америкт төрсөн Ази хүн эсвэл Англи Ази хүн ч юм уу өөр орны сэтгэхүйтэй, хэллэгтэй Азиудын дүр ихэвчлэн ноогддог.
Агентлагийн менежер маань ийм дүрд бусад орны жүжигчидтэй өрсөлдөхийн тулд 100 хувь Америк хүн шиг акценттэй ярьдаг болох хэрэгтэй гэдэг. Энэ мэдээж тийм амархан зүйл биш санагдсан. Яагаад гэвэл би хэчнээн мундаг ойлгоод яриад байгаа хэдий ч яалтчгүй тэнд төрчихсөн, өсчихсөн хүний дуудлага гэдэг ямар байх нь тодорхой.
Гэхдээ мэдээж үүнийг давахгүйгээр Холливуудыг зорино гэдэг утгагүй шүү дээ. Тиймээс хичээж байна.
- Дэлхий миссийн тэмцээн дээр Англи хэлний мэдлэгээрээ үнэлэмж их авсан л даа. Ялангуяа видио танилцуулгыг үзээд ямар мундаг хэлний боловсролтой охин бэ гэж олон хүн үнэлж байгаа нь ажиглагдсан? Сургалтын үйл явцынхаа тухай. Хаана ингээд сурчихсан юм бэ?
- Англи хэлийг маш сайн эзэмшсэн олон мундаг залуучууд байгаа. Тэдэнтэй харьцуулах юм бол нээх гоц гойд хүн би биш шүү дээ.
Яахав зүгээр Дэлхийн миссийн тэмцээнд Монголоо төлөөлж оролцсон гэдэг утгаараа олон хүний нүдэнд өртсөн байж магадгүй. Гэхдээ хүмүүс гадаад хэлээр ярьдаг хүнийг бараг л хүний чадахгүй юмыг давчихсан мэтээр мундаг гээд биширсэн байдлаар харах нь буруу хандлага. Яагаад гэвэл энэ ярилцлагыг уншиж байгаа хэн ч сурч чадна. Байж болох бүх боломжит хэлбэрээр л сурах хэрэгтэй.
Миний хувьд арван жилд Англи хэл мэдээж үзсэн. Мөрөөдөл минь гадагшаа явж суралцах байсан. Тэтгэлэгээр сурахад тоэфл өгөх ёстой шүү дээ. Тэр үед хэлээ яаж сайжруулах тухай бодоод л яахаа сайн мэдэхгүй байсан л даа.
Тэгээд Жэт гээд Англи хэлний курст явсан. Гүнзгий түвшинд яваад дараа нь тоэфл гээд 2 үе шат сурсан юм. Тухайн үед Чинзориг гээд багш маань зааж байсан. Эндээс би хэлийг яг яаж үр дүнтэй сурах ёстой, хэл гэдэг зөвхөн гоц хүмүүсийн сурдаг зүйл биш, потенциал гэх мэтээр өөртөө итгэлгүй байх ямар ч шаардлагагүй, зүгээр л зөв систем, сурах хүсэл хоёр болохыг ажигласан юм.
- Дараа нь мэдээж тэтгэлэг авч Дэлхийн боловсролыг зорьсон. Тиймээ?
- Тиймээ\инээв\ Испанид Засгийн газрын тэтгэлэг авч суралцахаар явсан. Мөн 4 жилийн өмнө АНУ руу явж сурахын тулд дахиад тоэфл өгөх хэрэгтэй болсон.
Тэр үед би өөрөө гэртээ 1 сар бэлдээд орсон. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн яаж сурах сууриа зөв эхэлчихвэл цаашдаа бие дааж ажиллаж болдог.
Тэгэхээр учраа олно гэдэг цаг хугацаа шаарддаг учир болж өгвөл сайн багшаар сууриа зөв тавиулах хэрэгтэй юм билээ.
- Хаана сайн сурах вэ? гэдэгтэйгээ зэрэгцүүлээд би яаж сайн сурах вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй байх?
- Яг тийм. Сурагч өөрөө сурахад бэлэн тохиолдолд багш гараад ирдэг гэдэг шиг.
Үнэхээр би суръя гээд эрмэлзэхгүй бол намайг 1,000 хэлний төвд явуулаад, эсвэл 1,000 хувийн багш авч өгөөд яах юм. Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Яг суръя гэх юм бол жишээ нь Жэтэд явснаа яръя л даа. 2 сар сураад ганц күрсээс зургаан сар сурах мэдлэгээ олоод авч болж байгаа байхгүй юу.
Багшаас сурагч богино хугацаанд их мэдлэг авахыг эрмэлзэж, түүнийгээ бодит үйлдэл болгох. Ердөө л энэ шүү дээ
- Марко поло кинонд шалгарсныхаа дараа манай Монгол жүжигчдийн ур чадвар маш сайн. Миний хувьд шалгарахад хэлний боловсрол болоод дүр төрх минь бас нөлөөлсөн болов уу гэж сэтгэгдлээ бичсэн байсан. Дэлхийд өөрийгөө нээж, эргээд Дэлхийг өөртөө нээхэд тань Англи хэл ач тусаа өгч байна шүү дээ. Тэгэхээр Англи хэл сурсан хүнд ямар бодит боломж ирдэг, эсрэгээрээ сураагүйгээрээ ямар боломжуудыг өнгөрөөдөг зэрэгт өөрийн анзаарсан бодлоо хуваалцахгүй юу?
- Хэл сурах нь эцсийн зорилго биш л дээ. Хамгийн гол нь тэр хэлийг сурснаараа таны амьдрал 3 эсвэл 5 жилийн дараа яаж өөрчлөгдөх гээд байгаа юм гэдэг нь чухал.
Жишээ нь миний хувьд Англи хэл эзэмшсэнээр тоэфл амжилттай өгч, Америкт суралцахаар болсон. Энэ нь жүжигчин мэргэжлээрээ илүү сайн сурч, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөөх нэг шат юм. Тэгэхээр Англи хэлийг шинэ хэл гэхээсээ илүү хүн бүрийн зайлшгүй эзэмшсэн байх ёстой ур чадвар гэж харах хэрэгтэй юм шиг. Ямар ч ажил хийсэн, жишээ нь гүүглээр мэдээлэл хайхад Англи дээр гарч ирдэг илэрц ямар ялгаатай байдаг билээ.
Англи хэлтэй хүнд Засгийн газрын тэтгэлэгүүд 100 хувь нээлттэй байна. Америкийн засгийн газрын Fulbright, Английн засгийн газрын Chevening гэх мэтчилэн маш олон. Намайг жишээ нь КТМС-д сурч байхад ШУТИС-ийн вэб сайтад Японы Монбушо, Европын холбооны Erasmus гэдэг ч юм уу тэтгэлэгүүд зарлагдаад л байдаг байсан. Боломжууд хаалгыг тогшоод л байна гэсэн үг шүү дээ.
Гэтэл тэр боломжийг үнэхээр ашиглаад авч чадах юм бол тухай хүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх боломж ч байж болно шүү дээ. Гэтэл оюутнууд өө миний гадаад хэл тийм ч сайн биш гээд тэтгэлэгүүдийг оюутны 4 жил өөртөө хаачихдаг. Гэтэл боломжууд хажуугаар нь өнгөрөөд л. 1-р курст муу байж болно. Гэхдээ энэ чинь 3-р курсдээ ч гэсэн муу байна гэсэн үг биш шүү дээ. 3 жилийн дотор ямар ч хүний хэл сайжирна.
Б.Ринчен гуай “Хэлийг зуун хувь төвлөрөөд суувал 45 хоног сурах боломжтой” гэж хэлсэн байдаг. Тиймээс 1-р курст орохдоо тэтгэлэгүүдийг судлаад дараагийн жилүүдэд хаана байхаа зорилго болгох хэрэгтэй. Учир нь Англи хэл боломжийг 2 дахин нэмэгдүүлдэг.
- Хэл сурахад орчин мэдээж давуу тал. Гэхдээ Монголд үүнийг сурах тийм хэцүү юм уу?
- Өглөө сэрэхээс эхлээд орой харих хүртэл байнга Англиар яриад байвал нөлөөлөлгүй яахав. Гэхдээ зардал гэж нэг юм байна.
10,000 доллар буюу хорин тав, зургаан сая төгрөг төлөөд зургаан сар гадагшаа явах тийм боломжтой сегмент хэр их байгаа билээ. Гэтэл магадгүй нэг Академик Англи хэлний сургалт 700 мянга хавьцаа л байгаа биз дээ.
Тэр хүн нэг түвшний сургалтыг хэдэн удаа давтан авч болох уу? 10 гээд бодъё. Гэхдээ 10 удаа авдаг тийм ахиж дэвшдэггүй хүн гэж үгүй шүү дээ. 2 эсвэл 3 авъя л даа. Сайн сурчихна. Дэлхийн боловсролд хэрэглэгддэг хамгийн сүүлийн үеийн ном, стандарт хөтөлбөр гээд бүгд байхад Монголдоо Академик түвшний сургалтаа аваад, хэлний бэлтгэл гэж гадаадад зарцуулдаг илүү их мөнгөө хэмнэх бүрэн боломжтой.
Би ч гэсэн гадагшаа яваад л сураад, сайжирчихсан хүн биш шүү дээ.
- Ном хэр уншдаг вэ? Сүүлд уншсан ч юм уу эсвэл дуртай номынхоо философийг товч дурдахгүй юу?
- Ер нь уншдаг шүү. Хамгийн сүүлд гэхээр киноны скриптүүд бодогдоод \инээв\. Сүүлд Шүүдэрцэцэг зохиолчийн Үүлэн хээтэй орчлон гээд ном уншсан.
Мөн Англи хэл дээр зохиол унших дуртай. Өөр хэл дээр уншина гэдэг өөр сэтгэхүйгээр аялах, аливаад олон талтай хандах гэх зэргээр ертөнцийг үзэх үзлийг тэлдэг гэж боддог. Энд би залуусыг уншаасай гэсэн үүднээс Пауло Коелогийн Алхимич номыг онцолмоор байна.
Ерөнхийдөө өөрийн бахархлаа ойлгож, хувь хүний хөгжил, өөртөө итгэх итгэл, мөрөөдөлдөө хүрэх зэргийг маш сонирхолтой уран сэтгэмжээр гаргасан ном. Магадгүй Англи хэл дээр уншлагаа сайжруулах хүсэлтэй бол яг түүнд тохирсон үг хэллэг, маш энгийн богино өгүүлбэрүүдээр энэ ном бичигдсэн бөгөөд уншсан хүнд үлдэцтэй юм.
Бяцхан зөвлөгөө хэлэхэд үг бүрийг нь толь бичгээс харж шантралгүй ерөнхий утгыг нь ойлгоод гүйлгээд уншаад үзээрэй.
- Сайхан санаа байна. Одоо харин киноны тухай асууя. Дэлхийн кино ертөнц бүх л сэдвийг онгичиж, байж болох хувилбар бүрээр нь хийсээр ирсэн. Магадгүй сүүлийн үеийн энэ их хийсвэр зөгнөлт кинонууд нэг талаараа сэдэв өргөжсөн мэт харагдавч нөгөө талаасаа давхцал санаанаас зугтаж байгаа мэт. Харин Монголчууд бидэнд, уул ус үүх түүхэнд маш сайхан сэдвүүд унтаа байдалтай байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар нэгэн бодол тээдэг үү?
- Таны ярьж байгааг би бас их боддог. Яагаад гэвэл Холливуудад сүүлийн 100 жилд хийгдсэн кинонуудад маш гайхалтай бүтээлүүд олон боловч сэдвүүд нь хоорондоо эргэлдээд л байдаг нь цөөнөөр тоологддоггүй.
Энэ одоо ингэнэ дээ гээд л үйл явдлыг нь бид мэдчихдэг шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед юу ажиглагдаж байна гэхээр байдаг л сэдвүүдийг жижигхэн өөрчлөлт хийгээд гаргадаг байдлаас Америк залхаж байна. Юу сонин байна гэвэл Экстатик зүйлс тэдэнд таалагдаж байна. Хараагүй, үзээгүй сонсоогүй шинэ түүхүүд. Бидэнд энэ бий.
Тиймээс Монголын кино урлаг, Монгол жүжигчин, Монгол контент гэдэг зүйлийн ялгарал, давуу тал нь Монгол гэдэг маань өөрөө юм байна . Бидний түүх соёл, араншин юм байна. Яагаад гэвэл гадны хүний нүдээр энэ маань өвөрмөц болж хувирдаг. Мөн жинхэнэ царай, өвөрмөц байдал Холливуудын сонирхол.
Бид байгалиас дахин давтагдашгүй төрчихсөн. Тиймээс энэ байдлаараа Глобалчлалд үнэ цэнэтэй төрх байх ёстой юм байна гэдгийг ой тойндоо багтаадаг даа.
- Маркетингийн хүний давуу тал харагдаж байна. Монгол гэсэн дүр төрх, түүх, өгөгдөл нь байгаа учраас ямар нэгэн том төсөл магадгүй ирээдүйд хийх байх гэж итгэж байна.
- Мэдээж хийнэ. Гэхдээ өөрийгөө сайжруулах шаардлагатай. Мөрөөдлийн төслүүд байгаа. Эдгээр маань бүгд л Монгол гэсэн ерөнхий агуулгаа хадгалж явна.
Бидэнд Дэлхий ертөнцтэй хуваалцах маш олон гайхалтай түүхүүд байгаа. Өөр хэний ч хийгээгүй, оролдоогүй. Тэдгээрийг яагаад бид өөрсдөө хийж болохгүй гэж. Марко Поло, Чингис хааны тухай, Хубилай ч гэдэг юм уу кино хийгээд түүнийг нь хэдэн тэр бум хүн үзэж байна.
Монгол гэдэг гайхалтай оршихуйг харж, харц унагаж байна шүү дээ. Хэдийгээр түүхийн хувьд бага зэрэг өөрчилсөн, зохиомол хэсгүүд байдаг ч хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тэгэхээр бид тэр сонирхолтой контентийг өөрсдөө хийхийн тулд чадахгүй байсан ч сайжирч, оролдох хэрэгтэй гэж боддог.
- “Агаа эгээ” гээд төсөл хэрэгжүүлдэг шүү дээ. Хэдэн хүүхэд агаа эгээтэй болсон бэ? Мөн тэд нараасаа үлгэрлэж амжилттай яваа сайхан жишээ дурдвал?
- “Агаа эгээ” сүүлийн 5 жил хэрэгжиж байгаа хөтөлбөр. Миний хувьд энэ хөтөлбөртөө их хайртай.
Асрамжийн хүүхдүүд 18 нас хүрээд биеэ дааж амьдрах хэрэгтэй болдог. За одоо ингээд гараад амьдар гэхээр аав ээж, ах эгч, хамаатан садан байхгүй, яаж амьдрах, ямар мэргэжил сонгох гээд ерөнхийдөө нэг төрлийн шоконд ордог. Энэ үед алдаж ч болно шүү дээ. Тиймээс ах эгч болсон хүмүүс маань хичээл нь яасан, хэнтэй нийлж байна ч гэдэг юм уу ерөнхийдөө санаа тавьж үлгэрлэж, зааж зөвлөдөг.
Сэтгэлзүйн хэрэгцээг нь дүүргэх гэж хичээдэг гэх үү дээ. Одоо 150 гаруй хүүхэд ах эгчтэй болсон. Хамгийн анх дүү нь болж оролцож байсан охин одоо эгч болоод Хархоринд агаа эгээ хөтөлбөрийн салбар хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Манай дүү жишээ нь их сургуульд орсон. Удахгүй төгсөх гээд хүсэл зорилго ихтэй байгаа.
Би хүртэл дүүгээ 2 удаа хэлний күрст сургаж байсан. Эндээс хүн нийгэмшээд эерэгээр төлөвших нь бидний хувьд хамгийн сайхан үр дүн юм даа.
- Зорилгоо хэрхэн тодорхой байлгадаг вэ? Магадгүй үүнийгээ төлөвлөж бичдэг үү?
- Урт хугацааныхаа зорилгыг хамгийн түрүүнд нь байлгаж, харахыг хичээдэг. Олон улсын прожектуудад Баярцэцэг гэхээсээ илүү Монгол жүжигчин гэж хэлүүлэх гоё биз дээ?
Түүнийгээ 10 жилийн дараах биелэгдсэн мөрөөдөл гэж харвал 5, 3, эсвэл 1 жилийн дотор дотор ямар болсон байх. Бүр наашлаад энэ сардаа за өнөөдөр мөрөөдлийнхөө төлөө яах ёстой гэх мэтчилэн төлөвлөгөө гаргадаг. Тэгээд дэвтэр дээр дахин дахин сэргээж бичдэг. Ингэснээр хэр ахисан, хаана яваагаа хамгийн тодоор өмнөө хардаг.
Цаасан дээр бичээгүй мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ үлддэг гэдэг шүү дээ. Мөн богино хугацааны төлөвлөгөөгөө гүүгл календарь дээр хөтөлдөг. Уулзах хүмүүс хийх зүйлс бичигдсэн байдаг болохоор хэр хэрэгтэй зүйл хийж байна, ихэнх цагаа юунд зарцуулж байна гэдгээ харахад хялбар байдаг.
Заримдаа урсгал дундаа орчихсон явж байгаад календариа хараад өө би чинь юу билээ гээд л цочроо авна аа бас \инээв\.
- Монгол язгуур ахуйгаа таньж мэдэхийн тулд 2 сар хөдөө амьдарч байсан гэх зэргээр Баярцэцэгийн эрэл хайгуулаар баялаг амьдрал олон залууст үргэлж жишээ болох юм шиг . Магадгүй ямар нэгэн цаг хугацааны хэмжилтийн дараа дуулгах сонин сайхан мэдээллээр эргээд уулзах байх. Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа. Сайхан мэдээ мэдээллээр уулзахдаа таатай байх болно оо.
Ярилцсан: Д.Чанцал
|
https://ikon.mn/n/10mt
|
10mu
|
Эрүүл мэндэд хор нөлөөгүй хуванцар савыг дотооддоо үйлдвэрлэж байна
|
ikon.mn
|
05/23/2017 17:45:00
|
Иргэд ахуйн хэрэглээний ундны ус, сүү тараг, айраг, жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, зөөж тээвэрлэхдээ хүнсний бус зориулалттай төрөл бүрийн өнгөтэй сав хэрэглэдэг. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөгийг эрдэмтэд тогтоосон байна.
Тэгвэл импортыг орлох, эрүүл мэндэд хор нөлөөгүй хуванцар савыг дотооддоо үйлдвэрлэж байна. Хотын даргаар ахлуулсан баг өнөөдөр СХД-ийн 22 дугаар хороонд байрлах “Аргил Сувд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. 20 литрийн хуванцар сав нь хоёр талдаа бариултай, их бие болон тагийг хүнсний зориулалттай өндөр нягттай полиэтилэн материалаар хийсэн, кранттай жижиг цорготой учраас шингэнийг юүлэхэд илүү хялбар зэрэг давуу талтайг албаныханд танилцуулсан юм.
Хуванцар савыг 20 мянган төгрөгөөр супермаркетуудаар худалдаалдаг байна. Энэ нь иргэдэд арай үнэтэй тусдаг учраас нийслэлийн зүгээс олноор нь худалдан авч, иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг эхлүүлбэл компанийн зүгээс үнээ хямдруулах боломжтой хэмээн “Аргил Сувд” ХХК-ийн захирал И.Алтанхуяг ярилаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|
https://ikon.mn/n/10mu
|
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.