id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
10e8 | Хөхний сүү хуульчлахаас өөр хийх ажил алга уу | Б.Эрхэс, Монголын мэдээ | 05/16/2017 08:29:00 |
Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганаар бас нэг “бантан” болсон хуулийн төслийг баталлаа. Хуулийн төслийн үзэл санаа нь нялх балчир үрсээ хамгаалах тухай гэнэ. Тэдний дархлааг дэмжиж, эхийн сүү хөхсөн хүүхэд эрүүл саруул өсч бойждог гэдгийг нийгэмд уриалах, сурталчлах зорилготой юм билээ.
Цаашлаад, давжаа биетэй, өсөлтгүй болж байгаа балчир үрсийгээ төр хуулиар далайлган хамгаалж байгаа хэлбэр хэмээн хууль санаачлагчид тайлбарласан. Гэвч үндсэн зорилгоосоо тэс өөрийг хуулийг А.Цогцэцэг сайд батлуулж орхив. Ямар ч тооцоо судалгаагүй хууль гэдэг нь цахим ертөнцөд өрнөж буй шүүмжлэлээс илхэн харагдана.
Тэр байтугай хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хэмээн хүний эрхийн хуульч, экс гишүүн Ц.Оюунгэрэл жиргэсэн байх юм. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-нд салбарын сайд УИХ-ын даргад энэ хуулийг анх өргөн мэдүүлсэн байдаг. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг батлуулах шалтгаанаар тэрбээр “Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ өсөж байгаа. Энэ хэрээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багасаж 60 хувь байсан үзүүлэлт 40 хувьд хүрч буураад байгаа” хэмээн тайлбарлажээ. Улмаар таван бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий нүсэр том хуулийн төслийг батлуулж чадлаа. Энэ хуулийн амин сүнс нь дээр хэлсэнчлэн нялх балчир үрсийнхээ хоол хүнсний асуудлыг анхаарах.
Тэр дундаа 0-6 сартай хүүхдийг зөвхөн эхийн сүүгээр хооллохыг хуульчилж өглөө. Хэрвээ нэмэлт бүтээгдэхүүн өгөх шаардлагатай гэж үзвэл зөвхөн эмчийн бичгээр авна. Томоохон худалдааны төвүүд зарахгүй бөгөөд чанарын шаардлага хангасан нэмэлт бүтээгдэхүүнийг эмийн сангууд эмчийн бичгээр зарна хэмээн хуульчлав. Хэрвээ хууль зөрчвөл эх торгууль төлнө.
Нэг талаараа хяналтгүй асуудлыг цэгцэд оруулж байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ хуулийг дагалдаж гарах сөрөг талыг эрхэм сайд бодолцож үзээгүй нь илт байгаа юм. Хэн ч төрсөн үрээсээ хөхний сүүгээ харамлахгүй нь тодорхой. Хөхний хэлбэр алдагддаг гэх мэтээр урлаг, соёлын мэргэжилтэй бүсгүйчүүд хүүхдээ хөхүүлэхээс татгалздаг гэдэг ч үнэн худлыг хэн ч батлаагүй.
Нөгөөтээгүүр, эх нь хүүхдээ хөхүүлэхгүй байх шалтгаан дэндүү олон. Орчин үед эмч, эмнэлгийн ажилтнууд төрөхийн хүндрэл гаргахгүйн тулд бага зэргийн хүндрэлтэй төрөх эхчүүдийг хийсвэр хагалгаагаар төрүүлдэг болсон. Гэтэл дахин төрсөн болон анхан төрж байгаа эхчүүдийн хөхөнд сүү орох нь харилцан адилгүй байгаа. Дийлэнх нь гурав хоногийн дараагаас сүү орж эхэлдэг. Уургаа амлуулж өдөржин хөхүүлдэг ч дусал ч сүү гарахгүй байх тохиолдол олон байдгийг эрхэм сайд мэддэг байлтай. Эдгээр эхчүүд хэрхэх вэ.
Хүүхдээ өдөржин уйлуулж харангадуулах хэрэг үү. Эмч зөвхөн халдвартай болон сүү багатай ээжүүдэд нэмэлт бичиж өгнө хэмээн гүрийчихвэл яах билээ. Тэр гурван хоногт өөрөө оёдолтой атлаа хүүхдээ тэвэрч яв хэмээн загнадаг эмч нар бишгүй олон бий. Хуучин цагт хүүхэд нь өвчтэй болон ямар нэг шалтгаанаар эмчлүүлж байгаа ээжүүдийг дамжуулан хөхүүлж болдог байсан ч орчин цагт тийм зүйл байхаа больсон.
Хөхний сүүгээр дамжиж халдвар авдаг, эс бөгөөс хүүхэд халдвартай байх магадлалтай хэмээн бусдын хүүхдийг хөхүүлдэг ээжүүд ч багассан. Тиймээс аргагүйн эрхэнд ээжүүд хүүхдээ харангадуулахгүйн тулд нэмэлтээр угждаг нь худлаа биш. Харамсалтай нь үүнийг хуулиар хориглочихлоо. Хуулийг дагаад нэмэлт бүтээгдэхүүний бизнес далд хэлбэрт шилжинэ.
Эмчээс нэмэлт бичүүлж авахын тулд ээжүүд авлига өгч эхлэх вий. А.Цогцэцэг сайдын хэлсэнчлэн хөхний сүүгээр хүүхдээ хооллох хүсэлгүй ээжүүд 60 хувьд хүрсэн бол зах зээл хангалттай байна гэсэн үг. Тиймдээ ч хөхний сүүний нэмэлт бүтээгдэхүүнийг харин ч хууль бусаар зарах, авлига авч бичиж өгөх зэрэг асуудал гарч л таараа.
Аливаа зүйлийг хуулиар хориглох тусмаа нууц далд хэлбэрт шилждэг тэр л жишиг хэрэгжих нь ээ. Амьдралд нийцдэггүй, тооцоо судалгаагүй хуулийн тоог нэгээр нэмээд л өнгөрөх нь тодорхой байна. Дэлхий дахин хүүхдээ хөхний сүүгээр хүүхдээ хооллохыг дэмждэг. Гэвч манайх шиг хатуу хуульчилдаг нь юу л бол. Эрүүл саруул хүүхэд өсгөх үү, эсвэл давжаа биетэй хүүхэдтэй байх уу гэдгээ ээжүүд ялгаж салгадаг л байлтай. Миний эргэн тойронд лав тийм харгис сэтгэлтэй ээж алга.
Тиймээс төрсөн үрээ юугаар хооллоход биш тэднийг эмнэлгийн үйлчилгээг хүнд суртал, авлигагүй авахад салбарын сайд маань анхаарвал зүгээрсэн. Эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүйгээс, эрүүл мэндийн зөвлөгөө хангалттай биш байгаагаас л ээжүүд хүүхдээ буруу хооллож, рахиттай, давжаа биетэй болгож байгаа нь худлаа гэж хэлэхгүй биз ээ. Санаа нь зөв ч байгаа буруу сонгочихсон гэдгээ А.Цогцэцэг сайд ойлгох биз ээ.
| https://ikon.mn/n/10e8 |
10e9 | Дэлхийн 150 улсыг хамарсан WannaCry вирусны халдлагад Монголын компьютерууд өртжээ | Р.Түвшин, iKon.mn | 05/16/2017 08:32:00 | АНУ-ын тагнуулынхны ашигладаг байсан Windows системийн цоорхойг ашиглан өнгөрсөн Баасан гарагаас тархсан гэгдэж байгаа WannaCry вирусны халдлагад дэлхийн 150 орчим улсын 200,000 гаруй компьютер өртөөд байна.
Халдсан компьютерийнхаа мэдээллийг кодлон түгжиж барьцаалаад эзнээс нь $300 орчмыг нэхдэг уг вирусны халдлагыг түүхэнд тохиож байгаагүй хамгийн өргөн хүрээнд явагдсан ажиллагаа гэж үзэж байгаа юм.
Энэхүү вирусны тархалтыг санамсаргүй зогсоосон Британий мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн залуу дэлхийн өнцөг булан бүрээс серверт нь ирж байгаа халдварлагдсан компьютеруудын хүсэлтийг бүртгэж, газар зүйн байрлалаар нь дүрсэлсэн мэп гаргажээ. Түүний хэрхэн вирусны мэдээллийг бүртгэж чаддаг болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Эндээс харвал Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа хэд хэдэн компьютер WannaCry вируст олзлогдсон болох нь харагдаж байна.
Дээрх мэдээлэл нь Даваа гарагийн өглөөний байдлаарх үр дүн юм. Одоогоор олон нийтэд ил болсон хор хохирлын талаар мэдээлэл гараагүй байна. Дэлхийн бусад улсуудаас ирж байгаа мэдээллээр бол зарим төрийн болон хувийн байгууллагууд чухал мэдээллээ барьцаалуулсан тохиолдлууд байгаа юм.
Эх сурвалж: ibtimes.co.uk | https://ikon.mn/n/10e9 |
10ea | Үндсэн хуулийг өөрчлөх нь тодорхой болов | Б.Эрхэс, Монголын мэдээ | 05/16/2017 08:36:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр УИХ- ын гишүүн, БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол “Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүллээ.
2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх санал дүгнэлтээ гаргасан байдаг.
Улмаар УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг өнгөрөгч сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж зөвлөмж гаргаснаа УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл энэхүү зөвлөмжид үндэслэн Ард нийтийн санал асуулга явуулахаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар болжээ.
Улмаар ард нийтийн санал асуулгыг сонгууль болохоос 65 хоногийн өмнө зарлана хэмээн хуульд заасан ч Ерөнхийлөгчийн сонгууль болоход 45 хоног үлдээд байгаа учраас хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, хоногийг багасгахаар болсон аж.
| https://ikon.mn/n/10ea |
10ec | Америкчуудын 36 хувь нь л Хойд Солонгосыг хаана байдгийг мэддэг | Р.Төмөр, ikon.mn | 05/16/2017 09:03:00 | “The New York Times” сонины захиалгаар “Morning Consult” судалгааны байгууллага дөрөвдүгээр сарын 27-29-ний хооронд америкчуудаас Хойд Солонгосыг хэр сайн мэдэх тухай судалгаа авчээ.
Дональд Трампын гадаад бодлогын хамгийн халуун цэг болоод байгаа Пёньяны дэглэмийн талаар жирийн америк хүмүүс төдийлөн сайн мэддэггүй болох нь эндээс харагдсан байна.
Хойд Солонгосыг газрын зураг дээрээс заах даалгаврыг судалгаанд оролцсон 1,746 насанд хүрэгчийн дөнгөж 36 хувь нь биелүүлж чаджээ.
Тэдний ихэнх нь Хойд Солонгосыг өөр бусад улсуудтай андуурч байсны дотор цөөнгүй хүмүүс Монголын нутаг дэвсгэртэй хольж сольсон байна.
Мөн тэднээс АНУ тус дэглэмийн эсрэг ямар арга хэмжээ авах хэрэгтэйг асуухад сонирхолтой үр дүн гарчээ. Тухайлбал газрын зураг дээр Хойд Солонгосыг зааж чадсан иргэдийн дийлэнх нь “эдийн засгийн хориг хэрэгжүүлэх”, “Хятадад шахалт үзүүлэх замаар нөлөөлөх”, “цэргийн байгууламжуудыг нь хакдах” гэсэн дипломат алхмуудыг илүүд үзэж байжээ.
Харин газрын зураг дээр хаана байдгийг нь зааж чадаагүй иргэд “хуурай замын цэрэг илгээх”, “бид юу ч хийхгүй байна гэж шүүмжлэх” гэх мэт эрс хатуу хандлага илүүтэй гаргасан байна.
Ерөнхийдөө америкчууд газарзүйн мэдлэг боловсрол муутай гэдэг хэвшсэн ойлголт эндээс батлагдаж байгаа юм. Мөн Хойд Солонгосчууд л Америкийг дайснаа гэж харан хэт улайрдаг бол энгийн Америкчууд бараг ийм улс байдгийг ч мэддэггүй болох нь харагджээ.
Эх сурвалж: New York Times
| https://ikon.mn/n/10ec |
10ed | Г.Өсөхбаяр: Энэ зун К2 оргилд хүн гарч чадах л юм бол тэр дунд би заавал байх болно | З.Боргилмаа | 05/16/2017 09:50:00 |
-Ууланд авирахын өмнөх хамгийн зөв шийдэл бол тэр уулаа эхэлж унших-
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяртай ярилцлаа.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м/ оргилд авиралт хийгээд ирсэн нь хамгийн сүүлийн үеийн сонин сайхан. Харин энэ зун өөрийнхөө амжилтын түүхэн дэх хамгийн хүнд авиралтаа хийхээр төлөөлөөд байгаа нь түүнээс илүү сонин сэдэв билээ.
-Хэвлэлд ярилцлага өгөлгүй уджээ. Бэртэл авснаасаа хойш таг чиг болсон ...
-Эмнэлгийн орон дээр хэвтчихээд хаа холын оргил яриад бүлтрээд яах билээ. Шинэ сонин юмгүй хүн чинь Эверестээ дахин дахин яриад байлтай биш... Тэгээд чимээгүй л байлаа. Одоо бол сонинтой.
-Хөл дээрээ босож, дахин өндөр оргил яриад явж байгаад чинь баяр хүргэхээс өөр аргагүй. Энэ удаад чухам ямар сорилтыг туулахаар зэхэж байна вэ?
-Өнөөдөр дэлхий дахинд уулын спортод авиралтын хоёр чиг хандлага хүчээ авч байна. Нэг нь хүний хөл хүрээгүй оргил, хүн яваагүй зам гэсэн шалгууртай, өндөр нь чухал биш. Нөгөө нь 8,000 метрээс дээш өндөр оргилд гарах гэсэн хоёр хандлага давамгайлж байна. 2005 онд биднийг Эверестэд авиралт хийж байх үед дэлхийн хамгийн өндөр оргилд хөл тавих гэдэг нь өөрөө чухал шалгуур байсан бол өнгөрсөн арав гаруй жилд уулын спортод арай өөр шалгуур хүчээ авсан байна.
Миний хувьд 8,000 метрээс дээш өндөртэй 14 оргилоос хоёрт нь гараагүй. Үүний нэг нь одоо төлөвлөж байгаа К-2 оргил /Каракарум.8,611м/, нөгөө нь Анапурна /Гималай. 8,091 м/оргил юм. Эдгээр оргилд гарч чадах ч бай, үгүй ч бай Монголын залууст зам нээж өгөх, дараагийн удаад хэн нэгэн нь Өсөхөөгийн араас явъя гэдэг хүсэл эрмэлзлийг бий болгож өгье гэсэн зорилгыг өөртөө тавиад байна.
-Өнөөдөр уулын авиралт их эрчтэй хегжиж байгаа нь харагдаж байна. Уулын клубууд, авирагчид, аялагчид зөндөө бий болжээ. Таны араас 8,000-аас дээш метртэй оргил руу зорих залуу үе олноороо бэлтгэгдэж байх шиг ээ?
-Монголд өндрийн аялал хангалттай хөгжлөө. Богд уулын аяллаас эхлээд Алтай Таван Богдод хийж буй авиралтууд бүгд л тогтсон замаар мэргэжлийн хөтөчтэйгөөр гарч байгаа нь өндрийн аялал юм. Харин өндрийн авиралт бол өөртөө шинэ зам нээж, өөрөө өөртөө хөтөч болж, өөрөө бие даан хийх авиралтыг хэлж байгаа юм. Аялагч, уулчин гэж тусдаа ойлголт болж хөгжиж байна.
-Илүү мэргэжлийн спорт талдаа байхыг нь уулчин гэж хэлэх нь ээ?
-Уулын спорт гэж бас хэлэхгүй байгаа юм. Ер нь өндөр уулын аялал, алхалт бол манайд их өргөн дэлгэр хөгжиж байна. Үнэндээ чи биднийг ууланд явдаг байх үед, Эверестэд гарна гээд зориглоод явж байх үед өөр байжээ. Үндэсний телевизээр Баярням ахын бэлтгэн гардаг байсан “Аяллын цаг” нэвтрүүлэг олон ч удаа уулын оргилоос дугаараа бэлтгэсэн дээ. Тэр бүхэн хүмүүст хүрээд л байж.
Дараа нь Эверестэд монгол хүн хөл тавилаа гэдэг тэр мэдээлэл олон хүнд уулын спортыг сонирхох, зориглох сэдлийг бий болгож өгсөн. Тэр хүртэл уулын спорт гэдэг хэр баргийн хүний чадахгүй, зориглохгүй аймшигтай хэцүү зүйл. Уулчин бол илүү зоригтойдоо л тэр оргилд гарч байгаа юм гэдэг буруу ойлголт зонхилж байсан. Үүнийг л бид эвдэж, өөрчилж чаджээ гэж боддог юм.
Тэр үед бид Н.Энхбаяр гуайг Ерөнхийлөгч байх үед Алтай Таван Богдод хамтдаа авиралт хийж байсан. Тэр авиралт уулын оргил гэдэг хүн хүршгүй хэцүү зүйл гэдэг ойлголтыг бүр өөрчилсөн. Үүнээс хойш уулын авиралт гэдэг зүйл бүх нийтийн аялал, амралтын хэмжээнд хөрсөн дээрээ бууж ирсэн дээ.
Явсан замаараа буцаж бууна гэдэг алдаагаа эргэн бодно л гэсэн үг
-Хэвтэрт байсан хоёр жилд уулын оргил хүсэж мөрөөдөж байв уу, эсвэл...?
-Байнгын хөдөлгөөнд байсан хүнд хэцүү. Цонхоор харахаар л сэтгэл өвдөнө. Сэтгэлээр унаад байхгүй болохоор юм билээ. Спорттой нөхөрлөж явсны хүчинд хөл дээрээ босох хүсэл, тэмцэл, шүд зуултаараа л босож ирсэн шүү. Тэр үед төлөвлөгөө байхгүй болно. Хөл дээрээ л босох зорилготой болдог. Уулын оргил дээр авхуулсан зургуудаа үзнэ, тэр хэцүү мөчид яаж амьд үлдэх гэж тэмцэж байснаа бодохоор “ингээд орон дээрээ хэвтэж байгаа минь тэр бүхний дэргэд юу юм бэ” л гэж бодно.
Өвчтэй удаад ирэхээрээ хүн сүүлдээ эмч, эм, лам хард найдах хэцүү болдог юм билээ. Өөрөө өөртэйгөө л ажиллаж, өөрийгөө л татаж босгодог юм байна. Эхлээд хөл дээрээ зогсоод баярлана, дараа нь нэг хоёр алхаад нойлдоо ордог болохоороо баярлана. Тэгсээр байгаад хөл дээрээ гүйдэг болсон. Одоо бол тэнэдэг дээрээ, маш их тэнэдэг дээрээ тавьчхаад явж байгаа минь энэ. Маргааш Эльбурс /Европ. 5,642 м/ явлаа.
-Орон дээр өвчтэй хэвтэж байхдаа оргил бодож боссон хүнд одоо бол илүү том зорилго, шунал хүсэл төрж байгаа нь аргагүй байх аа?
-Ноднин өдийд л гэхэд би хэцүү байсан шүү дээ. Харин өнгөрсөн зунжин Алтай Таван Богдод амьдарсан маань эмчилгээ болсон. Арав хоногийн авиралтын ая даахтай болоод аажим аажмаар өндөрт дасаж эхэлсэн дээ. Тэр бүхэн эмчилгээ, бэлтгэл болсон. Одоо ер нь давгүй шүү. Гэхдээ л яах бол гэсэн айдастай байсныгаа сая өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад /6,962 м/ авирч гарсныхаа дараа бүрмөсөн хаясан даа. Өнөөх айдсаа давж чадахгүй байх үед найз маань их урам өгсөн. Зиндаагаар овоглодог “Эрхэт Монгол” компанийн захирал Х.Мандахбаяр найз маань нэг өдөр дуудаад л "за, чамд хэд хэрэгтэй вэ, чи авиралт хий. Чи яг одоо л авиралт хийж, айдсаа дав” гэж хэлээд зардлыг маань гаргаад ирсэн.
Тэгэнгүүт 15 хоног дотор бэлтгээд замд гараад шидчихсэн. Тэнд очоод уулын оргил хараад сэтгэл сэргээд ирсэн. Seven sammit миний мөрөөдөл байсан, тэр оргилуудын нэг гэж бодохоор сэтгэл сэргээд бэртэлтэйгээ бүр мартчихсан л даа. 6,000 метрийн өндөр санаанд багтаж байсан хэдий ч бодит байдал дээр би олон зүйл дээр тооцоо алдаж эхэлсэн л дээ. Үнэндээ бол 2012 оноос хойш тийм өндөрт гараагүй гэдгээ мартчихсан учраас бие маань дасан зохицоход хугацаа хэрэгтэй байсныг тооцоолоогүй.
Гуравхан хоногт авиралтаа багтаана гэж тооцсон. Үндсэн баазаас дээшээ эхний кэмп 5,000 метрийн өндөрт, дараагийн кемп 5,500 метрийн өндөрт байсан. Тэдгээрт нэг, нэг хонох ёстой байсан ч шууд алгасаад 5,000 метрээс хүрчихнэ гэж дотроо бодсон байв. Тэгээд дотроо тооцоолсноороо кэмп алгасаад шууд дайралт хийгээд 6,000м-ийн өндөрт гарчхаад байж байтал бие эвгүйцээд эхэлсэн.
Оргил 200-аад метрийн өндөрт харагдаад байдаг, замаар тооцоолбол 500-600 метр явах дутуу байгаад байдаг. Хөдлөх гэхээр л зүрх савлаад болдоггүй. Яг хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаагаа мэдрээд байгаа боловч буцах бодол төрдөггүй. Ингээд байж байтал оргилоос хоёр уулчин бууж ирж байгаа нь харагдсан. Ойрхон харагдаад байсан хадны нөмөрт арай гэж очоод байж байтал өнөө хоёр миний хажууд хүрээд ирсэн.
Тэр хоёр намайг “хэдэн цагт доод кэмпээс хөдөлсөн бэ” гэж асуугаад “одоо оргил руу гарлаа гэхэд буцаад бууж ирэхэд хугацаагүй болчихсон байгаа юм биш үү” гэж сануулсан. Би бүүр эхний кэмпээс хөдөлсөн гэж хэлтэл “тэгвэл ямар хурдан энд хүрч ирсэн юм бэ” гэж гайхаад надад зөвлөгөө өгсөн, Тэр Чили залууд би үнэн сэтгэлээсээ одоо хүртэл баярлаж байгаа.
Тэр залуу “одоо чи эндээс хөдөллөө гэхэд 18 цагт оргилд гарна. Тэгээд доош бууна гэхэд хэдийнээ оройтсон байх болно. Ийм эрсдэл битгий хий” гэж надад хэлсэн. Би үнэндээ яг ийм үг хүлээгээд ганцаараа шийдэж чадахгүй гацсан байсан юм. Тэр залуу надад тийм үг хэлээгүй бол дээшээ зүтгэж, тэдний хэлснээр том эрсдэл хийх гэж байсан. Би мэдсэн мөртөө л буцаж чадахгүй болчихсон байсан тийм үед тэр чили залуу намайг аварсан л даа.
-Уулчдыг эрсдэлд хүргэдэг том алдаа нь тэр биз дээ. Мэдсэн мөртөө зүтгэчихдэг, шийдвэр гаргах чадвараа тэрхэн үед алдчихдаг?
-Хүчилтөрөгчийн дутагдалд орох үед тархины үйл ажиллагаа саатаж, зөв шийдвэр гаргах чадвар саардаг юм болов уу даа. Мэдэж байгаа мөртөө л эрсдэл рүүгээ явах гээд байдаг.
-Гэхдээ оргил тэрүүхэнд харагдаад байхад буцах гэдэг амаргүй л дээ. Буцлаа гэхэд дахиад энэ замаараа хоёр дахиа явна гэдэг хүсэх зүйл биш шүү дээ.
-Явсан замаараа буцаж бууна гэдэг алдаагаа эргэн бодно л гэсэн үг шүү дээ. Дахиад авирахдаа тэр алдаагаа засах боломж юм. Өмнө нь би нэг удаа тэгж хүчилтөрөгчийн дутагдалд орж байсан юм. Эверестэд. Гэхдээ тэр чинь 6,000 метрээс дээш шүү дээ. Гэтэл одоо 5,000 метрийн өндөрт ингэж алийгаа алдах ч гэж дээ, энэ ёстой худлаа юм байна гэж хүртэл бодсон. Монголчууд бидэнд нэг зовлон байгаа нь багш байдаггүй.
Анх Эверестэд авирч байхад надад багш байгаагүй. Үнэндээ бол сэтгүүлийн зураг үзэж байгаад л зориг ороод явцгаачихсан хүмүүс шүү дээ. Интернет ч олигтой хэрэглээ байсан биш. Одоо бодоход аймшигтай эрсдэлтэй зүйл хийсэн юм билээ. Багийн ахлагчдаа найдаад л гүйцээ. Тэр хүн маань ч бас туршлагагүй гэдгийг бодож үзээгүй. Бидэнд гуталнаас өөр сайн зүйл байгаагүй, хувцас хунар, хэрэглэл маань үнэндээ хэврэг эд байсан юм билээ.
-Амьдралын анхны том багш чинь бараг Эверест байсан байх аа?
-Эверестийг ёстой үзээгүй тулдаа л зориглосон хэрэг байж дээ гэж боддог юм. Тэр үед ч, одоо ч өндрийн багш гэж хүн Монголд байдаггүй. Саяын авиралт / Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа/ бол ёстой хамгийн ёрын бүхнийг бодуулсан нэг шөнө байсан даа. Тэнд нэг хад харагдаж байна, дөрөв тав алхаад нөмөрт нь суучихна гэж бодтол хоёр алхаад л зогсчихоод байсан. Би уг нь ядраагүйгээ мэдээд байсан. Ядраагүй мөртөө явж болохгүй. Яг л хар дарсан зүүдэндээ хүн хөдөлж чаддаггүй шиг, муухай төгсгөлтэй зүүд шиг тийм мэдрэмжийг амссан. Өндөр авалтаа тооцоолоогүй л алдаа байсан юм билээ.
Тэгээд хоёр дахь авиралтаа дахиад эхний кэмпээсээ эхлүүлсэн л дээ. Хоёр дахиа авирахад бүх замаа уншчихсан байсан учраас харьцангуй хурдан өгссөн. Тэгээд замдаа явж байтал миний араас гэрэл асаасан хоёр уулчин намайг гүйцээд ирдэг юм. Тэр хоёр тэндхийн аврах албаныхан байв. Миний өмнө оргил дээр хүн осолдчихсоныг буулгах гээд авирч байсан.
Тэр хоёр намайг 12 цагт амжиж оргил дээр гарахгүй бол асуудалтай шүү гэж зөвлөчхөөд гүйцэж түрүүлээд явсан юм. Гэтэл нэлээн явж байтал нөгөө хоёр дахиад л миний ар талаас гараад ирсэн. Ингээд гурвуулаа нийлээд цаашаа мацлаа. 6,000 метрт бидэнтэй зэрэгцээд явдаг овоо уулчин байна аа л гэж байна. Буухдаа харин найзууд болоод нэлээн буу халсан даа...
К-2 оргилыг нэлээн эртнээс төлөвлөсөн
-Харин маргааш Эльбрус руу мордох гэж байна. Ер нь бол К2-т авирах бэлтгэлээ хийгээд л яваад байгаа юм аа даа. Бэлтгэл нь хүртэл өндөр зардалтай ажил шүү?
-Эльбрус оргил К-2 оргилын дээд кэмпийн түвшинд өндөртэй юм. Тэр хэмжээнд биеэ дасгах зорилготой. Ийм байдлаар бэлтгэв хийхийн зэрэгцээ 10 монгол залуугаа замчлаад гарчих бодолтой. Монголд өнөөдөр өндрийн аялагч, уулын сонирхогч олон болж байна. Уулын клубүүд олноороо бий болж, өмнөө зорилготой ажиллаж байгаа нь сайхан байна. Энэ сонирхогчид дундаас дараагийн жинхэнэ уулчид төрж гарч ирнэ шүү дээ. Миний хувьд гэхэд тэр үед ганц Эрдэнэтийн уулын клуб байсан. Эрдэнэтийн багт орохын тулд үнэхээр их хүсэж, мэрийдэг, ердөө миний мөрөөдөл болж байв. Одоо хүмүүс хүүхдүүдээ ууланд их дагуулж гаргаж байна. Манай төрөл /ханан хад/ олимпын төрөлд ч орчихлоо. Намайг арай бага байхад ийм шийдвэр гарсан бол би ямар ч байсан Азийн аварга аваад л ирэх байсан гэж боддог. Намайг ид ууланд дурлаж байх үед цаг үе хэцүү байж дээ гэж боддог юм.
-Алуурчин уул гэгддэг К2 оргилыг ер нь хэзээнээс бодож эхэлсэн юм бэ?
-Уг нь К-2 оргилыг нэлээн эртнээс төлөвлөсөн юм аа уг нь. Гэхдээ гарч чадах, үгүйгээ сайн мэдэхгүй байна. Яагаад гэхээр сүүлийн гурван жил дараалан нэг ч уулчин тэнд хөл тавьж чадаагүй байгаа юм. Гэхдээ монгол хүн зорьж үзье л дээ. Би гарч чадахгүй байлаа ч дараа дараагийн залуустаа би мөрөөдөл үлдээхийг хүсэж байна.
Монгол хүн К-2 руу авирч үзсэн юм шүү, тэр мөрөөдлийг гүйцээх ойрхон байгаа шүү гэж залуус маань зориглох ёстой. Энэ л миний үүрэг байх болно. Гэхдээ мэдээж би өөрөө тэр оргилд хөл тавихыг хамгийн ихээр хүсэж байгаа... Өөрөө л гарч үзмээр байгаа нь бас үнэн.
-Монголд одоо өндрийн багш байхгүй гэж чи хэллээ. Чамд мэдээж Сугар, Отряд багш гээд сайн багш нар байсан. Одоо бол чи тэднээсээ илүү хол зам туулж, чамгүй туршлага суулаа. Бусдад багшлаад сайн уулчин бэлтгэе гэх бодол төрөх юм уу?
-Надад гарч үзээгүй оргил байна гэдэг нь “Би багшлах болоогүй ээ” л гэсэн үг. Дор хаяж надад гурван оргил үлдээд байна. 8,000 метрээс дээш К-2, Анапурна гэдэг хоёр оргил байна. Бас техникийн сорилттой нэг оргилд авирч үзмээр байна. Тэр бүхнийг гарч үзэж, гүйцээж байж багшилна уу гэхээс биш одоо болоогүй ээ.
-Өндөрт гарахаас гадна техник талаасаа сорьж үзье гэсэн ямар оргил байна вэ?
-Одоо зорьж буй К-2 оргил бол 8,000 метрээс дээш мөртөө техникийн авиралттай оргил болох юм. Эгц хананд яаж майхнаа босгох вэ, яаж тэнд амьдрах вэ гэдэг сорилттой авиралтыг техникийн авиралттай оргил гэж хэлээд байгаа юм. Авирахаас гадна амьдрах асуудал тулгарна гэсэн үг.
Би тийм орчинд амьдарч, давж гарч үзэж байж дараа нь бусдад заана уу болохоос биш өөрөө үзээгүй зүйлээ бусдад заана гэдэг утгагүй л дээ. Би Эверестэд амжилттай гарсан анхны монгол уулчин мөн боловч, энэ нь дэлхийн хамгийн өндөр оргил хэвээр боловч үүнээс хойш арав гаруй жил өнгөрөхөд Эверест “өндрийн авиралт” гэдэг ангилал талдаа орчихлоо шүү дээ.
-Тэгвэл К-2 оргилд ямар сорилт, бэрхшээл хүлээж байгаа вэ?
-Уулчин хүн гэдэг юу чаддаг байх ёстой бүхнийг жинхэнэ сорьдог оргил. Оргил бүрт өөр, өөр зүйл давуу тал болдог юм. Тухайлбал, сайн алхаж чаддаг нь, эсвэл мөсөнд сайн авирч чаддаг нь давуу тал болж гардаг. Тэгвэл К-2 оргил тэр бүхнийг нэг зэрэг сорьдог.
Тэсвэр тэвчээртэй байх ёстой юу, ёстой. Хүчил төрөгчгүй орчинд ажиллаж чаддаг байх ёстой юу, ёстой. Мөсөнд авирч чаддаг байх ёстой юу, ёстой. Сайн алхаж чадах ёстой юу, ёстой. Цаг агаараа уншиж чаддаг байх ёстой юу, ёстой. Тэр бүгд цогцоороо байж чадаж байж тийшээ хүч сорих ёстой.
-Эверестэд гарахад чинь чухам юу чиний давуу тал болсон бэ?
-Харанхуй зоригтой, юу ч мэдэхгүй гэдэг давуу тал болсон. Эверестэд 1953 оноос зөндөө олон уулчин гарчихлаа. Тийшээ гарах зам нэвтэрхий уншигдаж, цээжлэгдсэн. Тэнд аялал зохиодог 21 жилийн туршлагатай шарпа нар ч байна. 21 жилийн туршлага хуримтлуулахаар тэр нь ажил болдог. Гэтэл К-2 оргилд сүүлийн гурван жил нэг ч уулчин гарсангүй шүү дээ.
-Яагаад?
-Цаг агаарын нөхцөл хүнд. Эрсдэл нь өндөр. . Оролдсон хүн болгоныг бас хүлээж аваад байдаггүй... Чи бод доо, 1953 оноос хойш энэ оргилд тавин хэдэн жилийн хугацаанд 200 гаруй уулчин гарсан байхад Эверестэд бараг 10 мянган уулчин гарсан байна. Тэгэхээр эрсдэл хэр вэ гэдгийг үүгээр жишиж болох юм. Сүүлийн үед мэргэжлийн уулчид тийшээ л зорих болсон байна. Энэ нь л миний хүслийг татаж байна даа. Чи мэднэ дээ, намайг Монголд анх seven sammit хийнэ гэсэн л мөрөөдөлтэй байсныг...
-Тийм ээ. Түүнээс том мөрөөдөлтэй болоход чухам юу нөлөөлсөн юм бэ?
-Гэмтэл авахаас өмнө л дөө, Английн уулчидтай хамт Алтай Таван Богдод авиралт хийсэн юм. Тэдэн дунд Альпийн нуруунд аврагч хийдэг мундаг туршлагатай нэг уулчин байсан юм. Тэр намайг гайхаад “Чи ийм уулчин байж юун seven sammit яриад байгаа юм бэ?! Чи 60 настай, 70 настайдаа ч seven sammit хийж чадна. Хоёр ялгаа байдаг юм. Чи seven sammit хийгээд л ханачихвал хөгширсөн хойноо зүгээр л нэг баян өвгөн харагдана.
Чи түүний оронд К-2 авиралт хийчих, Анапурнад гарчих. Тэр цагт чи насны эцэст уулчин харагдана шүү" гэж хэлсэн. Тэрийг сонсоод л шөнө нойр хүрэхгүй, дотор шатчихсан. Юу гэсэн үг юм бэ л гэж бодож байгаа юм чинь. Тэр хүртэл миний уулын тухай мэдээлэл хомс байсан юм билээ. Чам шиг хүн seven sammit ярьдаггүй юм. Тэр бол өндрийн аялал л болохоос биш авиралт биш шүү.
Чи ийм залуухан байна, чи ийм чадалтай байна, ийм хүмүүс seven sammit ярьдаггүй шүү гэж хэлсэн тэр өвгөн миний бодлыг 360 градус эргүүлсэн дээ. Тэр үг надад жигүүр ургуулсан боловч төд удалгүй би бэртэл аваад хэвтсэн. Нэг талаар тэр гэмтэл азтай байсан. Юу гэхээр намайг гэмтээд хэвтсэний дараах гурван жилд нэг ч уулчин К-2 оргилд гарч чадаагүй... Тэгээд наймдугаар cap дуусаад К-2 -ийн мэдээ дуусахаар тайвширна. Нэг ч уулчин гарч чадсангүй гээд л баярлана...
-Яагаад азтай гэж? Өөр уулчин тэр оргилд гарчихвал атаархал төрөөд бүүр хэцүү байх байсан гэж үү?
-Би эрүүл байгаад ийшээ явсан бол бас л гарчих байж дээ гэж бодно шүү дээ. Хэрэв зорьж явчхаад гарч чадахгүй бол бас ядуугийн зовлонтой учирна аа. Ивээн тэтгэгчийн зардлаар явсан хүн чинь оргилдоо гарч чадахгүй ирвэл яах вэ, цаг агаар болоогүй гэхээр юу гэж ойлгох вэ гээд л... бас бэрхшээлтэй тулна ш дээ. Тийм зүйлээс аврагдаад байгаа байхгүй юу... /инээв/ Ноднин зун яг явах дөхөөд больсон л доо.
Бие маань ер нь ноднин өдий гэхэд гайгүй болчихсон байсан. Гэхдээ яг одоогийнх шиг сайн байгаагүй л дээ, гэхдээ л К-2 бодогдоод л байсан. Тэр үед наймдугаар сард Англиас нэг найз маань ирээд ярилаа. Чамд дуулгах сайн мэдээ гэвэл "энэ зун K-2-д нэг ч хүн үхээгүй", бас нэг мэдээ гэвэл “K-2-д нэг ч хүн гарч чадаагүй” гэж хэлсэн. Хэсэг уулчид гуравдугаар кэмпээ байгуулчхаад буцаад буусан хойно нь цасан шуурга болоод кэмпийг нь арчаад явчихсан. Тэгээд сүүлчийн оролдлого бүтэлгүйтсэн гэсэн. Үүнийг сонсоход яагаад ч юм бэ үнэхээр инээмээр болоод байсан.
-Тэгэхээр энэ хугацаанд толгойдоо бол өчнөөн удаа К-2 рүү авираад буугаад ирсэн байх. Энэ нь бэлтгэлийн нэг чухал хэсэг шүү дээ?
-Ууланд авирахын өмнөх хамгийн зөв шийдэл бол тэр уулаа эхэлж унших. Авирахгүй ч хараад л сууж байх ёстой. Авирч явахад цасан шуурга болбол чи замаа таньж байх ёстой. Бүгдийг цээжилсэн байх ёстой...
-Дараа нь Анапурна руу явах уу?
-Эхлээд К-2 руу явчихаад ирье. Намайг хүлээж авах эсэхийг мэдэхгүй шүү дээ, тэрнээс бас шалтгаална. Чи болоогүй байна аа хүүхэд ээ гээд буцаах ч юм уу. Эсвэл Өсөхбаяр аа чи овоо сэтгэлтэй юм аа гэх хүлээж авах ч юм уу, бүү мэд. Би өөрөө бодож байна. Энэ зун хүн гарах л юм бол би гарна. Тэнд гурав, дөрвөн жил дараалан очоод хүлээж байгаа уулчид ч байгаа. Над руу нэг польш уулчин холбогдоод л байгаа. Ноднин очсон энэ жил дахиад очно гэж байгаа. Очсон хойноо бусад уулчидтай хүчээ нэгтгэнэ дээ. Тэдний нэг сайхан юм нь мөнгөтэй. Би чинь нэг онцлогтой ш дээ. Тэдний хажууд дэлхийн хамгийн ядуу уулчин. Дандаа спонсор олж явдаг..
Сайхан сэтгэлийг үхлийн бүс гэгддэг 8,000 метрээс дээш хайгаад хэрэггүй
-Нэг үеэ бодоход спонсор олддог болжээ Чамайг ч хүн таньдаг болж. Анх санхүүжилт олох ямар хэцүү байсныг сайн санаж байна Өсөхөө гэж хэн билээ, уул гэж юу билээ гэдэг асуулттай л тулгардаг байлаа. Компаниуд ч өнөөдрийнхийг бодоход хөл дээрээ босох гээд ядаж байсан үе юм даа л гэж цайруулж боддог шүү дээ.
-Эверест явахад ойлгох нэг ч монгол компани олдоогүй шүү дээ. Олдсон ганцхан компани нь АПУ, архи өгчихсөн. Архийг зарах хэцүү, аваад явах хэцүү болж байсан. Анх орос хүн Чингис хаан банкны Громов л ойлгож, мөнгө өгч байсан. Тэгээд яваад ирсний дараа хандлага огт өөр болж, Эверест нэртэй бар хүртэл байгуулагдаад архи, ус ч гарч байлаа.
Одоо түүнээс хойш урт хугацаа өнгөрч, бизнесийнхний ухамсар өөр болсон байна. Зөвхөн мөнгө бодохоо болиод нийгмийн хариуцлагаа мэддэг болсон гэх үү дээ. Мөнгө өгчхөөд тэрийгээ их юманд бодохоо байсан нь анзаарагддаг. Би олон хүнээс мөнгө авч үзсэн. Мөнгө өгчхөөд “чи төдөн туг авч яваарай" гэж хандах хүмүүс ч байсан, “мөнгө яах вэ, мэнд л яваад ирээрэй” гэж өгөх хүмүүс ч байсан. Одоо уншдаг болсон доо. Одоо намайг нутгийн ах “Ажнай” Бат-Эрдэнэ, манай Сэдээ гээд олон найзууд маань дэмжиж байгаа.
-Оргилд хүрэх замыг эхлээд толгойдоо уншдаг гэж хоёулаа ярилаа. Ер нь уулчин хүнд тэсвэр тэвчээр, өндөрт дасах чадвар, авхаалж самбаанаас гадна толгой хамгийн чухал тийм үү?
-Толгойтой байх гэж толгой сайн ажиллахыг хэлээд байна уу? Ер нь толгойтой байж гэмээнэ амжилт гаргах бүү хэл, амьд үлддэг юм шүү дээ. Сийрэг бодож, зөв шийдвэр гаргаж байж тэнд амьд үлдэнэ. Жаахан арчаагүй бодолтой хүн бол ууланд хэцүү шүү дээ...
-Арчаагүй бодол гэж юуг хэлэх вэ? Сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг үү?
-Үгүй ээ... Сайхан сэтгэл гэж юм ууланд байхгүй. Сайхан сэтгэлийг үхлийн бүс гэгддэг 8000 метрээс дээш хайгаад хэрэггүй шүү дээ. Хүнд битгий тусал, хүнээс бүү тусламж эр. Найман мянган метрт чирч гаргасан балга халуун цайнаас нь чи сайхан сэтгэлийг нь ашиглаж байгаад хороож яах гэсэн юм бэ? Тэр хүн амьтан болж байж тэрийг авч гарсан, өөрөө л ууг л дээ.
Уул хатуудаа хатуу шүү дээ. Сайхан сэтгэл ямар ч хэрэггүй.
Холливудын хийсэн "Эверест” гэж кинон дээр гарч байгаа биз дээ. 1996 онд болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн кино. Сайхан сэтгэл гаргаагүй нь л амьд үлдэж байгаа нь бодит үнэн байхгүй юу. Тэглээ гээд тэднийг буруутгах нэг ч хүн ууланд байдаггүй юм. Би чинь өөрөө нэг удаа сайхан сэтгэл гаргаж үзсэн. Тэгээд үхэхээ шахсан.
-Хэзээ, хаана тэр вэ?
-Эверестэд хоёр дахиа авирахдаа. Долоон мянган метрт гэхэд миний бие хачин сайн байсан. Тэгэнгүүт ард нэг өвгөн амьсгаадаад хэцүү байхаар нь ангал гаргах гээд таттал гэнэт ачаалал авснаас болоод би өөрөө амьсгал дээрдээд шууд үхэх шахсан. Тэгэхэд л ойлгосон. Бас нэг сургамж. Чи нэг ч илүү үйлдэл хийж болохгүй шүү, тэгвэл үхэх юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн эвгүй нь гэвэл нөгөө өвгөн амьсгал давхцаад үхэх гэж байгаа миний хажуугаар юу ч болоогүй юм шиг яваад өнгөрөхөд сонин санагдсан.
Гэхдээ монгол хүнд нэг өөр чанар байдаг юм. Туслахгүй байж арай чадахгүй, тэгэх ёстой ч юм шиг санагддаг чанар. Альяскад явж байхад 2008 онд шүү дээ бас нэг явдал тохиолдсон нь санаанаас гардаггүй юм. Дээшээ гарчихаад бууж явтал миний ард хоёр энэтхэг яваад л байсан. Хойно, урдаа ороод нэлээн явсны дараа зэрэгцээд иртэл нэг нь тун хэцүү байдалтай байгаа харагдсан.
Би үүргэвчээсээ нэг сникерс гаргаж ирээд талыг нь өөртөө, талыг нь түүнд өгсөн. Араас нь халуун савтай цайнаасаа гаргаад өгтөл гараа сунгаж авсан чигтээ амьсгал хураасан. Үхэж байгаа мөчдөө хүртэл хүн бусдын өгч байгаа зүйлийг авч л байдаг. Авч байгаа нь өрөвдөлтэй санагдсан. Би түүний оронд байсан бол авах байсан уу, тэртээ тэргүй найдваргүй болсноо мэдэж байгаа бол яах байсан бол гэж бодоход бас л сонин...
-Уулын оргилд амьд үлдэх эсэх тулж ирсэн мөчид хүнд ямар ч баг үлддэггүй, ёстой жинхэнэ мөн чанараараа нүцгэрч үлддэг байх л даа.
-Ууланд ямар ч жүжиггүй. Энд тэнд таардаг, "эр хүн" гэж сагсуурдаг нөхдийг ууланд аваачаад харах сан гэж боддог юм. Тиймэрхүү хүмүүс ууланд очихоороо андашгүй байдаг. Ачаа үүрүүлэх гэхээр бултаж аргалаад л, хоол харвал илүүг идчих гээд л ... Өөдгүй ш дээ. Ууланд ямар ч жүжиггүй, жүжиглэх гээд ч барахгүй. Байгалийн өгөгдлөөрөө л үлддэг.
-Тийм мөчид өөрөө өөрийгөө хажуунаасаа харж байв уу. Өсөхөө ямар ч сайхан сэтгэлгүй, ухамсаргүй, баггүйгээрээ чухам хэр хүн бэ?
-Өөрөө өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдөж байгаагүй байх аа... Үхтэлээ ядарсан хоёр удаагийн тохиолдол байдаг юм.Нэг нь Эверестэд анх авирч байхдаа, нөгөөх хоёр дахиа авираад бууж байхдаа тийм хүнд байдалд орж үзсэн юм. Тэр үед элдэв авир гаргая гэх нь ээ ч хажууд хүн байгаагүй, өөрөө өөртэйгөө л байлдаж гарсан. Тийм үед надад ямар ч падлийгүй улс төр, лам хоёрыг хүртэл боддог гээч.
Хэцүү бодлоосоо аль болох зугтахыг хичээнэ, дуулдаггүй хүн чинь дуу дуулна. Гэхдээ тэр дуу хүнд битгий хэл өөрт ч сонсогдохгүйгээр энэ дотор л дуулагдана шүү дээ. Надад ямар хэцүү байгааг, одоо юу тохиолдож болохыг огт бодохгүйгээр өөрийгөө төөрүүлэхийг л хичээдэг юм.
-Бодлоо таслах, жолоодох, яг одоо цаг дээрээ төвлөрөх дасгал гэж хэлмээр юм уу. Үүнийг нэг ёсны бясалгал гэж хэлж болмоор юм байна?
-Уулын оргилд авирах чинь нэг ёсны бясалгал шүү дээ. Хамгийн том гороо гэж хэлдэг нь учиртай. Томоохон сүм, хийд өндөр уулын оройд байдаг нь үүнтэй холбоотой. Төвдөд бол сүмд очиж мөргөл хийхийн тулд оргил өөд мацах тэр замд бясалгах, муу муухай бодол, шунал, хүслээ дарах, өөрийг нь өөрт нь таниулах бясалгал, гороо болдог юм. Манайд одоо бол машинаар давхиж очоод л мөргөл үйлдчихдэг шүү дээ. Харин ганц Төвхөн хийд л уулын өндөрт гороо хийж очихоор замтай юм билээ... Бидний яриа уулын оргилоос даваад одоо бурхан руу л ойртоод байх шиг байна. Ингээд дуусгах уу.
-Тэгье ээ. К2 оргилоос бууж ирсний чинь дараа жинхэнээсээ бурхны тухай ярилцъя. Гэхдээ энэ удаа юуны өмнө маргааш явах Эльбрусийн авиралтад, танай багт амжилт хүсье.
| https://ikon.mn/n/10ed |
10ee | Т.Бадрал: Төрийн өмнөөс үүрэг хүлээдэг хүмүүсийн нийгмийн баталгаа өндөр байх ёстой | Ч.Чулуунцэцэг | 05/16/2017 10:18:00 |
Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөсөн томхон үйл явдал Азийн чээжинд орших Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан юм. Тэр нь “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээ. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ амжилттай зохион байгуулсныг АНУ-ын Номхон далайн цэргийн командлал өндрөөр үнэлснийг уншигч таны сонорт дуулгахад таатай байна. Тэгвэл дэлхийн сонорт хүрсэн энэхүү томоохон арга хэмжээг зохион байгуулсан ОБЕГ-ын дарга Т.Бадралтай уулзаж ярилцлаа.
- Монгол Улс “Говийн чоно- 2017” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. ОБЕГ-ын даргын хувьд сэтгэл хангалуун байна уу?
-“Говийн Чоно-2017” олон улсын дадлага сургуулилтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ Засгийн газар болон ОБЕГ-аас 2008 онд АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан АНУ-ын Номхон далайн цэргийн командлалд тавьсан. Тухайн үед манай улс гамшгаас хамгаалах нөхцөл байдал, гамшиг тохиолдсон үед авах хариу арга хэмжээ тааруухан байсныг нуугаад яах вэ. ОБЕГ байгуулагдаад удаагүй, дөрөвхөн жил болж байлаа шүү дээ.
Аливаа гамшиг ослын үед хариу арга хэмжээг яаралтай авах нь нэг улс үндэстний гэхээс илүү бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал болохыг сүүлийн арван хэдэн жилд гарсан том, том гамшгууд харуулсан. Жишээ нь Япон бол эдийн засгийн чадамжтай том улс. Гэтэл 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон гурвалсан гамшиг буюу цунами, газар хөдлөлт, цөмийн аюулгүй байдал алдагдахад хүчин мөхөсдөж, бүс нутгийн улс орнуудаас тусламж хүссэн. Монгол Улс авран хамгаалах, эрэн хайх багаа илгээж байлаа. Хэдийгээр бидний илгээсэн баг туршлага дутмаг ч ядрах цагт нөхрийн чанар танигдана гэдгээр чадлынхаа хэрээр үүргээ амжилттай биелүүлээд ирсэн.
Мөн хоёр жилийн өмнө Непальд хүчтэй газар хөдлөлт болоход Засгийн газарт нь хариу арга хэмжээ авах боломж байгаагүй. Өөрөөр хэлбэл, чадал нь хүрээгүй. Сычуаны газар хөдлөлт ч ялгаагүй. Энэ бүхэн юу хэлж байна вэ гэхээр, гамшгийн хор хөнөөл, хохирол тухайн орны хүчин чадлаас давсан тохиолдолд бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд шийдэхээс өөр гарц байдаггүй гэдгийг бид хаа хаанаа ойлгох ёстой.
“Говын чоно-2017 ” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээг ОБЕГ 2008 оноос зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийнх зургаа дахь нь. ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, Өмнөговь аймаг дахь манай ОБГ энэхүү арга хэмжээг орон нутагтаа өндөр төвшинд амжилттай зохион байгуулсныг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
- Номхон далайн цэргийн командлал олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээг Монгол Улсад тэр дундаа орон нутагт зохион байгуулах эрхийг өгөхдөө ямар нэг шалгуурыг тавьсан уу?
-АНУ- Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээнд шийдэгдсэн асуудал. Өмнө нь хийгдэж байсан дадлага сургуулилт зөвхөн хоёр орных байсан бол өдгөө цар хүрээ нь өргөжин олон улсын хэмжээний дадлага сургуулилт руу шилжсэн. Батлан хамгаалах салбар Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын дадлага сургуулилтыг “Говийн чоно”-ыг адилтгаж болно.
Нэг түвшний хоёр өөр салбарын арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Энэ жил Ази Номхон далайн орнуудаас Тайланд, Пакистан, Энэтхэг зэрэг байгалийн гамшиг байсхийгээд болдог орны ОБЕГ-аас “Говийн чоно” олон улсын дадлага сургуулилтын арга хэмжээнд ажиглагчийн байр сууриас бус багийн бүрэлдэхүүнтэй ирж оролцох хүсэлтээ ирүүлж буйгаас үзэхэд бүсийн нутгийн улс орнууд энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл буй за. Хамгийн гол нь бүсийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх цаашлаад өөрийн орны бие бүрэлдэхүүний чадавхыг сайжруулах нь “Говийн чоно”-ын гол зорилго чиглэл байсан.
Нөгөөтээгүүр, шинээр батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшгийн эрсдэлийг бууруулах болон гамшиг гарсан тохиолдолд авах хариу арга хэмжээг дээшлүүлэх тухай асуудал онцгой байр суурьтайгаар тусгагдсан. Учирч болзошгүй гамшиг ослын хэмжээ тухайн аймаг, орон нутаг цаашлаад тухайн улс үндэстний Засгийн газрын хүрээнээс давсан тохиолдолд гаднын улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг энэхүү дадлага сургуулилтаас мэдэж авах юм. Дэлхий дахинд тохиолдсон гамшиг ослыг даван туулах тусам засаж залруулах алдаа эндэгдэл гарч ирсээр байна.
Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн чичиргээний давтамж ойртож, хот суурин газарт гэлтгүй хөдөө, орон нутагт мэдрэгдэж буй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон газар хөдлөлтийн чичиргээ ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнийг төдийгүй орон нутаг өөрөө бэлэн байхыг сануулж буй том анхааруулга гэдгийг ойлгох ёстой.
-“Говийн чоно-2018 оныг зохион байгуулах эрхийг Монгол Улсад дахин олгох аваас оролцогч орон хийгээд бие бүрэлдэхүүн нэмэгдвэл түүнийг хүлээн авах хүчин чадал бидэнд байна уу. Миний хэлэх гэсэн санаа бол Зэвсэгт хүчин шиг сургалтын баазтай болох нь ялангуяа таны ажил, таны зорилго бус уу?
-Тантай санал нэг байна. Миний, бидний маргаашийн зорилгыг та онож хэллээ. Монгол Улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшиг гарсан тохиолдолд манайх өөрийн багийг илгээх чадавхтай байх ёстой. Олон улсад үүрэг гүйцэтгэх багийг маш богино хугацаанд зохион байгуулах хуультай. НҮБ-ын Олон улсын эрэн хайх, аврах бүлгийн ангилал бүхий баг 65 хүний бүрэлдэхүүнтэй байдаг.
Өнөөдрийн байдлаар тэрхүү багт багтах эмч, аврагч, нохой хөтлөгч нарыг бэлтгэх сургалтын бүртгэл манай улсад эхэлсэн. Тэднээс сонгон шалгаруулж, олон улсад илгээх багийг бүрдүүлнэ. Тодруулбал, АНУ -ын Номхон далайн командлалаас тавьж буй шаардлагыг хангасан тохиолдолд Монгол Улс бүс нутагтаа үйлчлэх эрх бүхий багтай болох юм. Тийм орон цөөн шүү дээ. Нөгөө талдаа Монгол Улсад том хэмжээний гамшиг гарсан тохиолдолд гаднаас ирэх олон улсын баг бие бүрэлдэхүүнийг хүлээж авах асуудал үүснэ.
Үнэнийг хэлэхэд, бие бүрэлдэхүүний чадавхаас илүүтэй тэдний техник тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх, гаалийн татвараас чөлөөлөх асуудал бидний сэтгэлийг зовоодог. Сая батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд гаднаас орж ирж байгаа хүмүүнлэгийн тусламж гэсэн бүхэл бүтэн бүлэг бий. Хуулийн хүрээнд гаднын улс орноос хүмүүнлэгийн тусламж авах, эрэн хайх багийг Монголд нэвтрүүлэх, ажиллуулах, буцаах журмыг нэн даруй хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах ёстой.
Мөн хуулийн үйлчлэл ямар хүрээг хамрах вэ гэхээр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна хүмүүнлэг, гамшгийн үед авах хариу арга хэмжээнд оролцож байгаа олон улсын болоод төрийн бус байгууллагууд багтах ёстой. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын техникийн экспертүүд Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байгаа. Монгол Улс энэ бүхнийг багтаасан журамтай болсон тохиолдолд гаднын эрэн хайх, аврах багуудыг хүлээж авах эрх зүйн орчин бүрдэх юм. Бидний тооцоолж буйгаар 2018 оны нэгдүгээр сар гэхэд журам батлагдах байх.
-ОБЕГ АСЕМ-тай дүйцэхүйц арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Бэлтгэл ажлын явц ямар байгааг сонирхвол?
-Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхийн 86 улс хүлээн зөвшөөрч баталсан дагаж мөрдөх Тунхаг бичиг гэж байдаг юм. Үүнийг бүс нутгийн хэмжээн мөрдөж, хамтран ажиллах өөрсдийн төлөвлөгөөг улс үндэстэн бүр өөр өөрийн төлөвлөгөөний дагуу журмаа баталдаг. Эл хүрээнд Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах түүнчлэн бүс нутгийн хэмжээний гамшгийг бууруулах Сайд нарын бага хурлыг Монгол Улс 2018 онд зохион байгуулах эрхийг авсан.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Монгол Улсын Шадар сайд ажлын хэсгийг ахалж буй. Ажлын хэсэг хоёр ч удаа хуралдсан. Түүнчлэн, Монгол Улс Сайд нарын бага хурлын зорилго зорилтыг тодорхойлсон. Сүүлийн жилүүдэд хот суурин газарт гамшиг болох эрсдэл өндөр болж байна. Тиймээс гамшгийг даван туулах чадавхыг гол зорилтоо болгоё. Нөгөөх нь гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулагдах хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх талаар санал солилцох юм. Манайд 2018 онд хуралдах Сайд нарын бага хурлаар хэлэлцэх үндсэн асуудал нь энэ хоёр.
-Санхүүжилт нь шийдэгдсэн үү?
-Монгол Улсын Засгийн газар бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон. Төсөв санхүүтэй холбоотой асуудлыг шат шатандаа шийдэж байгаа. НҮБ-д гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн төв гэж байдаг. Энэ төвтэй хамтран ажиллаж байгаа.
-ОБЕГ-ын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин хөдөө, орон нутаг дахь анги нэгтгэлийн статус газар болсон байна лээ. Бие бүрэлдэхүүн өргөжихийн хэрээр хөрөнгө санхүүжилт нэмэгдэж таарна?
-Байгууллагын статусыг нэмэгдүүлнэ гэдэг санаан зоргоор бүтэх ажил биш. Хөрөнгө санхүү, хүний нөөцийн асуудал хамгийн түрүүнд тулгардаг. Өмнө нь хөдөө, орон нутагт Онцгой байдлын хэлтэс байсан бол эдүгээ газар болж өргөжсөн. Тэр хэрээр ангиудын зэрэглэл нэг шатаар ахисан. Дээр нь авран хамгаалах, эрэн хайх анги, салбаргүй сум, суурин газарт шинээр албыг байгуулсан.
Түүнчлэн салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан анги, бүлгүүдийг салбар болгох зэргээр зэрэглэлийг нь ахиуллаа. Гэхдээ бүх зүйл бидний санаснаар болохгүй юм. Улс орны эдийн засгийн байдал ч нөлөөлж байна. Ямартай ч 2020 гэхэд техник, тоног төхөөрөмж, парк шинэчлэлийн асуудлаа шийдэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж буй. Албан хаагчдын орон тооны асуудал хүндхэн байна. Өнгөрсөн 2015,2016 онд найман анги шинээр байгуулагдсан.
Тэр хэрээр орон тоо нэмэгдсэн. Мөн энэ онд гурав, 2018 онд дөрвөн ангийг шинээр нэмж байгуулна. Орон тооны хувьд шинээр байгуулагдсан ангиудын хэмжээнд яригдаж байгаа болохоос хуучин анги нэгтгэлийн хүчин чадлыг нэмэх боломжгүй. Шинэ зохион байгуулалтын хүрээнд 2018 оны төгсгөл гэхэд хүн хүчний асуудал бүрэн шийдэгдэх учиртай. Зэрэглэл нь ахисан ангиудын тухайд хүн нэмэхээс илүү сургалтад хамруулах асуудлыг түлхүү ярина. Ер нь манай байгууллага онцгой байдлын албанд алба хаах хүсэлтэй иргэдэд тавих шаардлагаа өндөр болгосон. Сонирхол бүхий залуучуудын тоо ч нэмэгдсэн.
-Онцгой байдлын албанд ажиллах сонирхолтой залуучуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь Ерөнхий газрын зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг маш сайн шийдэж байгаа учраас нийгэм сайнаар хүлээн авч байгаа хэрэг?
-Ерөнхий газрын баримталж буй бодлого гэвэл ярих бус бодит ажил болгохыг чухалчилсаар ирсэн. Өдгөө алба хааж буй залуучуудаа насны хувьд авч үзэхэд 25-30 насныхан зонхилж буй. Залуу гэр бүлд бүх зүйл хэрэг болдог. Тиймээс тэдэнд ар гэртээ санаа зовохгүйгээр үүрэг гүйцэтгэх тийм нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үүрэг. Манай албан хаагчид маш онцгой, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Хувь хүнээс сэтгэлийн тэнхээ, мэдлэг боловсрол, хурд хүч, авхаалж самбаа шаарддаг алба. Хүний амь настай холбоотой асуудал минут секундээр хэмжигддэг.
Зарим тохиолдолд өөрөө ч амь насаа алдаж болно. Төрийн өмнөөс үүрэг хүлээдэг хүмүүсийн нийгмийн баталгаа өндөр байх ёстой юм. Албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх гарцыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Удахгүй шийдэгдэх байх. Хууль, эрх зүйн бичиг баримт нь бүрдчихвэл зохион байгуулах нь бидний хувьд асуудалд хойш сууж, түүртэх явдалгүй. Ер нь аливаа байгууллага удирдаж буй хүнээсээ шалтгаалдаг. Би газар, хэлтэс, албадынхаа дарга нарт нэг л шаардлагыг тавьдаг.
Энэ нь юу гэхээр хамгийн гол нь асуудлын цаана хүний амьдрал явж байдаг учраас нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхийг шаарддаг. Төрд зүтгэж байгаагийн хувьд хамгийн өндөр цалин, урамшуулал авах ёстой. Мөн нийгмийн баталгаа нь бүрэн хангагдсан байх ёстой гэж боддог доо.
| https://ikon.mn/n/10ee |
10ef | QUIZ: Харах өнцгөөр нь НАС тодорхойлох сонжоо | Р.Түвшин, iKon.mn | 05/16/2017 09:56:00 | Юмсын ялгаа, онцлогийг хэрхэн харж байгаагаар нь насыг тодорхойлох сонжоо.
0/8
1
2
3
4
5
6
7
8
‹
›
Бусдаасаа өөрийг нь сонгоно уу:
Бусдаасаа өөрийг нь сонгоно уу:
Бусдаасаа өөрийг нь сонгоно уу:
Бусдаасаа өөрийг нь сонгоно уу:
Бусдаасаа өөрийг нь сонгоно уу:
Бусдаасаа өөрийг нь сонгоно уу:
Бусдаасаа өөрийг нь сонгоно уу:
Бусдаасаа өөрийг нь сонгоно уу:
Түр хүлээнэ үү...
| https://ikon.mn/n/10ef |
10eg | Сангийн сайдын нэрээр ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГААГ АНХААРНА УУ! | Б.Ану | 05/16/2017 09:57:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Б.Чойжилсүрэн Сангийн Сайд гэсэн Фэйсбүүк хаягнаас өчигдөр "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРЛАА ЗАРЛАНА!!!
Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн байдал нь хүндэрсэн. Хүндрэх болсон гол шалтгаан гэвээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахын тулд ХХБ болон “Улаанбаатар” банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан. Үүгээр зогсохгүй хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр “Хөтөл” шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ-ын сонгуулиар намуудад хандив өгч тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монгол банкны шалгалтаар илэрсэн. Томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас бохир мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үнэлгээнд Худалдаа хөгжлийн банк орчихсон байна. Сангийн яамны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банкинд эрх хүлээн авагч томилох шаардлагатай. Монгол банк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан дээр хэлсэн үгнээс... 2017.05.15" гэсэн постыг оруулаад байна.
Одооогийн байдлаар энэхүү пост 400 гаруй удаа түгээгдээд байгаа юм.
Харин энэ талаар Сангийн Яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Энэхүү фэйсбүүк хаяг нь хуурамч. Бид удахгүй албан ёсны мэдэгдэл гаргах болно" гэлээ.
Олон нийтийн сүлжээг ашиглаж хуурамч мэдээлэл тараах хандлага улам бүр нэмэгдэж байгааг уншигчид анхаарна уу. | https://ikon.mn/n/10eg |
10eh | Монголын ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ иргэд нийт хэрэглээний 42.1 хувийг эзэлдэг бол ХАМГИЙН ЯДУУ нь... | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/16/2017 10:26:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Чинээлэг дундаж давхарга улс орны баялгийг бүтээж, хөдөлмөрийн гол хүч, бараа бүтээгдэхүүний гол худалдан авагчид байдаг. Тиймдээ ч аливаа улсын төрийн бодлогын гол зорилго нь энэ давхаргыг нэмэгдүүлэхэд оршиж байх ёстой.
Гэтэл манай улсад дундаж давхарга биш ядуу, орлого багатай хэсэг нийт өрхийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэдгийг нотлох ХОЁР баримтыг танд үзүүлье.
1. ЯДУУЧУУД хэтэрхий бага хэрэглэдэг
2017 оны эхний гурван сарын байдлаар манай улсын хамгийн чинээлэг 20 хувь нийт хэрэглээний 42.1 хувийг дангаараа эзэлж байна. Харин хамгийн ядуу 20 хувь нь нийт хэрэглээний 7.5 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа Үндэсний Статистикийн хорооноос гаргажээ.
Энэ тоо бүс бүрт 1-2 хувийн зөрүүтэй байгаа ч чанарын ялгаагүй байна.
ГРАФИК 1: ХҮН АМЫН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЦ, ХҮН АМЫН ТООНЫ ТЭНЦҮҮ 5 БҮЛГЭЭР, дүнд эзлэх хувиар, бүсээр, 2017 оны 1 дүгээр улирал
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, 2017
2. Монгол өрхүүдийн ТАВХАН хувь нь 2.1 саяас дээш төгрөгийн орлоготой
Хэрэглээг нэмэгдүүлэх гол зүйл нь орлого юм. Өрхийн орлогоор нь аваад үзвэл манай улсын хүн амын 5 хувь нь сардаа 2.1 саяас дээш төгрөгийн орлоготой. Энэ нь 43.3 мянган өрх юм. Харин хамгийн ядуу буюу 300 мянга хүртэлх орлоготой өрх 116 мянга байгаа нь нийт өрхийн 13.4 хувийг эзэлж байна.
Үүнээс арай илүү буюу сардаа 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 151.5 мянга байгаа нь нийт өрхийн 17.5 хувийг эзэлдэг ажээ.
ГРАФИК 2: ӨРХИЙН БҮЛЭГЛЭЛТ, МӨНГӨН ОРЛОГООР, жил бүрийн 1 дүгээр улирлаар /мянган өрх/
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, 2017
Дээрх тоо баримтуудаас харахад манай нийт өрхийн 66 гаруй хувь нь улсын дундаж цалин буюу 942.9 мянган төгрөгт хүрэхгүй орлоготой байгаа аж.
Манай улсад баян, ядуугийн ялгаа хоёр туйлдаа хүрсэн буюу цөөхөн баячууд, олон тооны ядуучууд бий болсон байх "өнгөц" дүгнэлтийг эндээс хийж болохоор байна. Угтаа хөгжиж буй улсуудын гол зорилго бол чинээлэг дундаж давхаргын хувийг нэмэгдүүлэх, нийгмийн дийлэнх хэсэг байлгахыг зорих учиртай. | https://ikon.mn/n/10eh |
10ei | Цагдаагийн тодорхойлолтыг Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Драгон төвөөс олгодог боллоо | ikon.mn | 05/16/2017 09:58:00 |
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог. Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан билээ.
Тэгвэл цагдаагийн тодорхойлолтыг өчигдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт олгож эхэллээ. Ингэснээр виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв болон Драгон салбараас авах боломж бүрдэж байна.
Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг дөрвөн газраар олгодог боллоо.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас нийслэлийн баруун хэсэгт оршин суудаг иргэд болон Сонгинохайрхан авто вокзалаар үйлчлүүлдэг аймгуудын иргэд үйлчилгээ авах боломжтой.
Иргэд гадаадад зорчихыг урьсан урилга, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлээрэй” гэлээ.
Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв | https://ikon.mn/n/10ei |
10ej | Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зардаг боллоо | С.Уянга, Зууны мэдээ | 05/16/2017 10:36:00 |
-Эхийн сүүгээр дэмжсэн бизнесийн сонирхол бий болох вий-
Нярай хүүхдийн хоол хүнсийг зохицуулсан хууль олны анхаарлаас гадуур байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг хэдэнтээ давж, сэмхэн батлагдчихлаа. Өөрөөр хэлбэл, 0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж мэдэхээр болж байна. Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэсэн энэхүү хууль Эрүү, зөрчил гээд томоохон хуулиудын сүүдэрт дарагдсан ч байж мэднэ. Ямартаа ч энгийн иргэд байтугай эрхэм гишүүд ч анзаарч, ач холбогдол өгсөнгүй. Тал бүрийн төлөөлөлд ч танилцуулж хэлэлцүүлсэнгүй. Ганц нэг эмэгтэй гишүүн цөөн хэдэн санал хэлж, байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж зогсов.
НЯРАЙН НЭМЭЛТ ХООЛЫГ ДЭЛГҮҮРТ ЗАРАХГҮЙ
Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг санаачлах болсон шалтгаан энгийн. Хүүхэд эхийн сүү хөхөхгүйгээс эрх нь зөрчигдөж байгаа. Түүнчлэн жил ирэх тусам хөхөө хөхүүлэх ээжүүдийн тоо буурсан, эхийн сүү орлуулагчийн импорт нэмэгдсэн. Эцсийн зорилго нь хүүхэд зургаан сараас хоёр нас хүртлээ заавал эхийн сүү хөхөх ёстойг иргэдэд таниулж, улмаар хуульчилж өгч байгаа юм. Өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй.
Тухайлбал, 2010 онд ээжүүдийн 67 хувь нь хүүхдээ хөхүүлдэг байсан бол 2013 онд 47 хувь болж буурсан, нярайн нэмэлт бүтээгдэхүүний импорт 1997 онтой харьцуулахад ес дахин нэмэгдсэн гэх тоон мэдээллийг үндэслэжээ. Мөн Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил болсон ч хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна.
Тоочвол, хуулийн нэр, хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдсон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон аж.
Тэгвэл төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэгдсэнээр төд удалгүй хэрэгжиж эхлэх Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний хууль эцэг, эхчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ. Хууль санаачлагч, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн хэлж буйгаар “Сүү багатай, халдварт өвчтэй зэрэг хүүхдээ хөхүүлэх боломжгүй тохиолдолд эмчийн зааврыг үндэслэн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авч болно.
Мөн эмнэлгүүдэд эхийн сүүний банк байгуулна. Хууль зөрчвөл Эрүү болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэж байгаа юм. Эндээс харахад шөнө дунд төрөөд сүү орохгүй байсан ч эмчийг ажилдаа ирэхийг хүлээж хүүхдээ уйлуулах нь. Түүнчлэн хуульд Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүл мэндийн байгууллагын доторх эмийн сан нь хуульд заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, нярайн нэмэлт хоолыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн жороор, дээр нь эрүүл мэндийн байгууллага доторх эмийн сангаас авах юм байна. Тэгэхээр хүнсний нэмэлтийг дэлгүүрт зарахгүй бөгөөд хууль хэрэгжээд эхлэхээр дэлгүүрийн лангуун дээрх нярайн нэмэлт хоолнуудыг хураана гэж зарим эх сурвалжууд хэллээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР АХЛУУЛСАН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА
0-6 сартай хүүхдэд өгөх нэмэлт тэжээлийг хуулиар хориглож, импортыг хатуу хянахаар боллоо. Мөн дээр нь дэлгүүр, худалдааны төвд зарах эрх хумигдаж таарах нь. Тэгэхээр энэ бүхнийг харж, хянах “дархан” эрхтэй байгууллага, төрийн албан тушаалтан хэн байхаас хамаарч эхийн сүүгээр “дамжих” энэхүү хуульд эдийн засаг бизнесээ хавчуулах гэсэн сонирхол байх вий гэдгээс олон нийт сэрэмжилж байгаа юм.
Тэгвэл асуудлыг зохицуулах байгууллага нь Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээр ахлуулсан салбар зөвлөл байгуулах, энэ зөвлөл нь жил бүр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагатай хамтран үнэлгээ хийж, дүнг Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулж байхаар хуульчилжээ.
Салбар зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалж, салбар зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.
Салбар зөвлөл “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хуулийн зөрчлийг бүртгэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, цаашид авах арга хэмжээ, Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар жил бүр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах” чиг үүргийг гүйцэтгэх юм байна.
Хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Дашрамд дурьдахад, “нялхсын сүүн тэжээл” (Infant formula) гэдгийг стандартын дагуу үйлдвэрлэсэн, зургаан сар хүрээгүй нялхаст зориулсан амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, “нэмэгдэл хоол” гэж зургаан сартайгаас эхлэн хүүхдэд хөгжлийн үе шатанд нь тааруулан өгч байгаа аливаа хоол хүнс хэмээн тодорхойлж хуульд тусгажээ.
Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хангах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олгохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ оюутны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлгийг цуг олгоно.
| https://ikon.mn/n/10ej |
10ek | Л.Чинбат: Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нь иргэдийг амьжиргааг дээшлүүлнэ | Б.Энхтуул | 05/16/2017 10:59:00 |
"Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат
“Гацуурт” ХХК 2001 оноос газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэхээр ажлын гараагаа эхэлж байв. Энэ ажлын үр дүнд Монголд анх удаа мах, сүүний чиглэлийн ангус, голстен, дорпер зэрэг шинэ үүлдрийн үхэр, хонь, ямааг хэдэн зуугаар нь үржүүлж, амжилттай нутагшуулаад байгаа билээ. Энэ тухай “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.
-Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх онол, практикийн бага хурал болж байна. Өнөөдөр хэлэлцэж буй энэ асуудлыг “Гацуурт” компани арван жилийн өмнө ярьж байсан, туршлагатай компани. Сэлэнгэ аймгийг бүс нутаг болгон хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар таны байр суурийг сонирхъё?
-Сэлэнгэ аймгийн Иргэдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагууд хамтран Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх талаар онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулж байна. Цаг үеэ олсон, чухал хурал гэж бодож байна. Бидний хувьд, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх, Сэлэнгэ аймгийг стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэхийг ямагт дэмжиж ажиллаж байсан.
Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ аймаг бүс нутаг болгон хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой. 2001 оноос хойш Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, тус аймгийн 10 гаруй сумд энэ ажлыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлээд явж байна. Цаашид ч мөн адил газар тариалангийн салбар эрчимжиж, тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна. Одоо мал аж ахуйгаа хөгжүүлбэл, энэ ажил богино хугацаанд тодорхой үр дүнд хүрнэ.
Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь давуу тал олонтой. Энд ажиллаж, амьдарч байгаа малчдын орлого нэмэгдэх, иргэд орон нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ. Үүнийг Сэлэнгэ нутгийн малчид, тариаланчид ойлгож, дэмжиж хамтарч ажиллавал бид илүү богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэх боломжтой.
Өмнө нь улсаас сумдад эрчимжсэн мал аж ахуйн бүсийг ялгаж өгдөг байсан. Одоо бол улсын хэмжээнд нэг аймгийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байгаад баяртай байна. Миний хувьд энэ ажлыг дэмжиж, хамтарч ажиллах болно.
-Төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримталж буй нэг бодлого нь баруун болон зүүн бүсийн аймгуудад эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхэд чиглэж байна. Танай компани энэ талаар багагүй туршлага хуримтлуулсан. Мэдээж, тооноос чанарт шилжих, харилцан бие биеэ дэмжиж ажиллах гээд давуу тал олон байх. Харин дангаар нь хөгжүүлэхийн зөрчилтэй болон дутагдалтай тал нь юу байх вэ. Өнөөдөр энэ ажлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэд байдаг шүү дээ?
- Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг тусад нь хөгжүүлэхэд зөрчилдөөн үүссэн гэж хэлж болохгүй байх. Хамгийн гол нь үүнийг төрийн бодлогоор зохицуулж өгвөл асуудал гарахгүй. Бидний хувьд, мал аж ахуй нь эрчимжсэн учраас тариалангийн талбай руу орохгүй гэдэг зарчмыг баримталж байгаа.
Өнөөдөр газар тариалангүйгээр мал аж ахуй эрчимжинэ гэж байхгүй. Тэгэхээр мал аж ахуйн тэжээлийг эрчимжсэн газар тариалангаар зохицуулж өгөх учраас энэ хоёр уялдаа холбоотой явах ёстой ажил. Тэгэхээр хүн бүхэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломжтой юм.
Цөөхөн малтай, газар тариалан эрхлэх газаргүй, тэр нь болно, болохгүй гэж бодож болохгүй. Яагаад гэвэл, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нь хадлан тэжээлээ тариад, тэрийгээ нөгөөдүүлдээ нийлүүлэх, хэрэглэх маягаар харилцан бие биеэ дэмжиж ажиллах боломжтой. Үүний тулд бид юу хийх ёстой вэ гэвэл, хамгийн түрүүнд малчид дээр байгаа малын үржил шим, малын бүртгэл, эрүүл ахуйг нь сайжруулаад, сайжирч байгаа малаа тэжээх юм бол үр дүнд хүрнэ. Түүнээс биш, одоо байгаа үр ашиг багатай, тоо толгой ихтэй байгаа малыг ямар ч сайхан зүйлээр тэжээгээд эдийн засгийн хувьд ч ач холбогдол багатай.
-“Гацуурт” компани сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймагт багагүй бүтээн байгуулалт хийсэн. Бидний өнөөдрийн ярьж байгаа энэ ажлыг 2001 онд танай компани анх хэдэн сумдад зэрэг эхлүүлж байв?
-Сэлэнгэ аймгийн арав гаруй сумдад 2001 оноос хойш 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж ирсэн. Анх энэ сумдад бүгдэд нь зэрэг шахуу ажил эхлүүлж байсан. Бид 16 жилийн өмнө анх энэ төслийг эхлэхдээ эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хоёрыг хамтад нь эхлүүлж байсан. Тухайн үед зарим газар энэ асуудлыг ойлгоогүй, мал байлгахгүй гээд хязгаарлачихсан байсан.
Тиймээс Цагаан нуур, Түшиг сумдад тулгуурлан ажлаа эхэлж байлаа. Өнөөдөр цаг үе өөрчлөгдөж, буцаад манай орон нутагт үйл ажиллагаа явуулаач гэсэн хүсэлт ирж байгаа учраас бид энэ ажлаа эхлүүлж байна. Энэ нь мэдээж, цаг хугацааны хувьд алдагдалтай байгаа юм. Хэрэв арван жилийн өмнө бид энэ ажлыг эхлүүлсэн бол малчдын малын чанар чансаа сайжрах, хадлан тэжээлээ бэлтгэх, авах зэрэг бүх ажил цэгцэрч иргэдийн амьжиргаа дагаад сайжрах, цааш өсөж хөгжөөд явах байсан.
- Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал алхам болж байгаа. Танай компани Монголд анх удаа мах, сүүний чиглэлийн шинэ үүлдрийн малуудыг амжилттай нутагшуулж чадсан. Мөн үүнийгээ дагаад 2001 оноос үр хөврөл шилжүүлж суулгах ажлыг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ талаар та мэдээлэл дуулгаач?
-Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд махны чиглэлийн 2,000 ангус, үүлдрийн үхэр гаргаж авсан. Энэ үхэр одоо Монгол Улсын бүх аймаг, сумдад очсон. Цаашид улсын хэмжээнд энэ үхрийн нийлүүлэлт тасрахгүй. Тэгэхээр махны чиглэлийн үхрийн эхлэл тавигдсан гэсэн үг. Одоо бид зохиомол хээлтүүлэг хийх тусгай лаборатори бэлтгэж байна. Энэ ажлыг цаашид улсын хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд бодлогоор дэмжээд явбал бид үр хөврөлийг нь үнэгүй нийлүүлэхэд бэлэн байна.
Өөрөөр хэлбэл, нийт монголчуудын дотоодын хээлтэгч үхрийг зохиомлоор хээлтүүлэх бүрэн чадвар бүхий лабораторийг бид 2018 онд ашиглалтад оруулах гэж байна. Энэ хамгийн эхний ажил юм.
Манай улс эхлээд малаа бүртгэх, эрүүлжүүлэх ёстой. Дараа нь чанар чансааг нь сайжруулах зорилгоор хээлтүүлгийн асуудлыг шийдэх ёстой. Бидний зүгээс тэжээлийнх нь асуудлыг шийдэх ёстой юм. Ийм байдлаар зохион байгуулж, бүх ажлыг уялдаа холбоотой зохицуулах хэрэгтэй. Хамгийн сүүлд, малчдын мал махыг үйлдвэртээ нийлүүлээд, цаашид экспортод гаргах, дотоодын хэрэгцээнд нийлүүлэх замаар энэ ажил урагшилна.
| https://ikon.mn/n/10ek |
10el | ИНФОГРАФИК: Банкны салбарын хүртээмж ямар байна вэ? | Н.БОЛОРЧИМЭГ | 05/19/2017 14:50:00 |
График 1-т үзүүлсэнээр, Монголын арилжааны банкуудын үйлчилгээний хүртээмжийг Ази болон бусад хөгжингүй орнуудтай харьцуулан харах боломжтой.
Тухайлбал, 100 мянган хүнд ногдох ATM -ы тоо манай улсад 60 байгаа нь Азийн улсуудын дундаж тооноос их, хөгжингүй орнуудын 70 гэсэн тоо руу дөхсөн үзүүлэлт байгаа юм.
Мөн 100 мянган хүнд ногдох банкны салбарын тоогоороо Монгол Улс Азийн улсуудын дундаж тоо, хөгжингүй орнуудаас давсан үзүүлэлттэй байна.
Бас нэг сонирхолтой тоо гэвэл манай улсын 1,000 хүн тутамд ногдох зээлийн дансны тоо 300 байгаа нь Азийн улсуудаас бараг гурав дахин байгаа бол хөгжингүй орнуудынхаас 2.5 дахин бага үзүүлэлт ажээ.
График 2-т, банкны харилцагчид үйлчилгээ авахдаа ямар хэлбэрийг илүү сонгож байгааг 2014-2016 оны үзүүлэлтээр харьцуулан харуулсан байна. Иргэд банканд биечлэн ирж үйлчлүүлэх хандлага 2015 оноос 2016 онд 30 орчим хувиар буурсан байна. Харин нөгөө талд эсрэгээрээ Мобайл, Интернэт, ПОС машины үйлчилгээний хүртээмж жилээс жилд нэмэгдэж буй иргэдийн хэрэглээний зан төлөвийг харж болно.
График 3 -т, банкны салбарын зарим бүтээгдэхүүн үйлчилгээний өсөлт, бууралтыг харуулсан байна.
Тухайлбал, мобайл банк, интертнэт банк, ATM, карт эзэмшигчдийн тоо нэмэгдэж эсрэг талд банкны салбарын тоо буурсан нь банкны үйлчилгээ улам бүр цахимжиж, харилцагчид нь ч улам бүр технологижиж буйг харж болно. | https://ikon.mn/n/10el |
10em | ВИДЕО: Дүрэмт хувцастай охид Сүмогийн 82 мэхийг танилцуулжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/16/2017 11:12:00 |
Японы Ишикава мужийн Каназава хотод энэ сарын 21-ний өдөр дунд сургуулийн сүмо бөхийн тэмцээн 101 дэхь удаагаа болох гэж байна. 1915 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сард зохиогдож ирсэн уг тэмцээнд сүмогийн ертөнцийн ирээдүйн одод тодордог ажээ.
Тэгвэл 101 дэх удаагаа болох гэж байгаа тэмцээний зохион байгуулагчид арга хэмжээг сурталчлах сонирхолтой арга бодож олсон нь сургуулийн дүрэмт хувцастай хоёр охиноор сүмо бөхийн 82 мэхийг хийлгэж үзүүлсэн видео байлаа.
Уг видео сурталчилгаа нь ердөө 2 минут үргэлжилдэг ч сүмо бөхийн 82 мэхийг үзүүлж багтаасан байна. Видеонд Мисаки Жимбу, Чихиро хэмээх хоёр жүжигчин бүсгүй оролцжээ.
Тэд гурван өдөрт багтааж тусгай зааврын дагуу зураг авалтыг дуусгасан байна.
Эх сурвалж: Japan Today
| https://ikon.mn/n/10em |
10en | Улаанбаатарын таван байршилд багц төсөл хэрэгжүүлнэ | ikon.mn | 05/16/2017 11:23:00 |
"Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа” семинарыг өнөөдөр эцэслэн хэлэлцлээ.
Эцсийн тайлангийн төслийн семинарт нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон нийслэлийн харьяа агентлагуудын удирдлага, холбогдох яам, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Семинарыг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Азийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагыг төлөөлж ноён Брайн Капати нар үг хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч нээж хэлсэн үгэндээ “Азийн хотуудын хөгжлийн санаачлага (АХХС) байгууллагын техник туслалцаагаар хэрэгжүүлсэн "Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа”-ны эцсийн тайлангийн семинарт хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Тус судалгааг 2016 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд явцын тайлангийн семинарыг хоёр удаа зохион байгуулан, та бүгдийн саналыг тусгаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Техник туслалцаа нь Улаанбаатар хотын гэр хорооллууд дахь хамгаалан сэргээж болохуйц соёлын өвүүдийг тодорхойлох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломжийг судлах зорилготой юм.
Санал болгож буй төслийн хүрээнд Улаанбаатар хотын хувьд ач холбогдол бүхий хэд хэдэн соёлын өв, дурсгалыг хамгаалах ажлын зэрэгцээ тэдгээрийн ойр орчмын гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг хамтад нь авч үзэж байгаагаараа онцлогтой.
Энэ аргачлалын хувьд хотынхоо түүхийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар гэр хорооллын бүсэд аялал жуулчлал болон эдийн засгийн боломжийг бий болгоно гэдгээрээ чухал юм. Энэхүү ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн “Ай Пи Ий Глобал” компанийн ажилтнууд, төслийн зөвлөхүүдэд талархал илэрхийлье.
Азийн Хотуудын Хөгжлийн Санаачлага байгууллагын гол үүсгэн байгуулагч болох Азийн хөгжлийн банкинд талархал илэрхийлье. Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа гүйцэтгэх, төслийг хэрэгжүүлэх санхүүжилт босгоход Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн санхүүжилтийн түнш байгууллагууд цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.
Төслийн оролцогч талуудтай хийсэн уулзалт болон техникийн дүн шинжилгээний үр дүнд дараах 5 багц дэд төслийг тодорхойлон хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд,
Ботаникийн цэцэрлэгээс Дарь эхийн сүм хүртэлх корридор
Гандантэгчинлэн хийд, гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, Гэсэр сүм, Тасганы овоо
Дамбадаржаалин хийдийн цогцолбор ба орон нутгийг хөгжүүлэх
Хамбын овоо, Гүнжийн нүдэн нуур, тоосгоны үйлдвэр
Баянхошуу хийд, түүний орчмын газар хамрагдсан байна.
Эдгээр 5 байршлын 3-т нь хуучны түүхт сүм хийд болон эргэн тойрны орчинг хотжилтын цогц хүрээнд сайжруулалт хийх бөгөөд төслүүдийн орчмын гэр хороололд суурь дэд бүтцийн хангамжийг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Засгийн газар болон олон нийтийн зүгээс тавьж буй зорилт хүчин чармайлттай бүрэн уялдааг бий болгоно гэж холбогдох албаныхан хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10en |
10eo | Дональд Трамп Оросын гадаад хэргийн сайдад тагнуулын нууц мэдээлэл дамжуулсан гэнэ | Р.Төмөр, ikon.mn | 05/16/2017 11:50:00 |
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа Исламын улс бүлэглэлийн тухай маш нууц тагнуулын мэдээллийг дамжуулсан тухай Вашингтон Пост сонин Даваа гарагт мэдээлжээ.
Энэхүү нууц мэдээллийг Америкийн холбоотнуудтай ч хуваалцаагүй байсан нь хэр чухал нууц болохыг харуулж байгаа гэнэ. Нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээлснээр Цагаан ордны зууван танхимд ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавровоос гадна АНУ-д суух Оросын элчин сайд Сергей Кисляк энэ үеэр Трамптай цуг байлцжээ.
АНУ-д тагнуулын мэдээлэл өгсөн эх сурвалж өөр этгээдэд дамжуулахгүй байх нөхцөлтэйгээр баримтуудаа дэлгэсэн аж. Гэтэл ийм нууц мэдээллийг ОХУ-д өгснөөр эх сурвалжийн аюулгүй байдлыг алдагдуулж байгааг албаны хүн ярьжээ.
Эх сурвалж нь Исламын улс бүлэглэл дотор өөрийн мэдээлэгчтэй Ойрх Дорнодын холбоотон юм байна. Трамп өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Оросын албаны хүмүүсийг Цагаан ордонд хүлээж авч уулзсан юм.
Үүний урд өдөр нь Трамп Холбооны Мөрдөх Товчооны захирал Жэймс Комиг ажлаас нь халах шийдвэр гаргаж байв.
Комиг халсан явдал нь Холбооны Мөрдөх Товчоо 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талын нөлөө байсан үгүйг шалгаж эхэлсэнтэй холбоотой гэсэн яриа гараад байгаа.
Трамп Оросуудыг хүлээж авч уулзахдаа Зууван танхимд Америкийн ганц ч хэвлэл мэдээллийн төлөөлөгчийг оруулаагүй нь бас сэжиг төрүүлж байгаа юм. Зөвхөн Оросын гэрэл зурагчныг оруулсан нь сүүлд Трампын Лавров, Кисляк нартай найрсгаар уулзаж байгаа гэрэл зургуудыг тараасан байна.
Трамп уулзалтын үеэр Исламын улс бүлэглэлийнхэн зорчигч тээврийн нисэх онгоцонд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байсныг яриад, үүнээс үүдэлтэйгээр зөөврийн компьютерийг нисэх онгоцонд тээвэрлэхийг хориглосноо тайлбарласан гэнэ.
Харин Цагаан ордныхон Трампыг терроризмтай тэмцэх ерөнхий сэдвээр ярилцсан, ямар нэг нууц мэдээлэл дамжуулаагүй гэж хамгаалжээ.
Гэвч сөрөг хүчнийхэн нь Трампыг нууц ба нууц биш мэдээллийг ялгадаггүй тул дамжуулсан байх магадлалтай хэмээн шүүмжилсээр байна.
Ийнхүү Трампын Кремльтэй онцгой хэлхээ холбоотой гэх сэжиг дахин шинэ баримтаар баяжиж байгаа юм. Энэ шалтгаанаар түүнийг албан тушаалаас нь огцруулах ёстой гэх яриа ч гараад байна.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/10eo |
10ep | Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр боллоо | Б.Ану | 05/16/2017 20:33:00 |
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
20:38 2017/05/16
МАХН-ын Бага Чуулган хаалттай хуралдаж дөнгөж сая өндөрлөлөө. Тэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон талаар тус намын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
18:17 2017/05/16
Монгол Ардын Хувьсгалт намын гүйцэтгэх товчоо хуралдаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Шаравдорж, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Д.Энхжаргал нарын нэрийг бага чуулганд оруулсан.
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр 00:00 цаг хүртэл ажиллах бөгөөд үүнээс өмнө нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой юм. Гэтэл МАХН одоог хүртэл сонгуульд оролцох эсэхээ хэлэлцэж байна.
Хурал яг одоо хаалттай үргэлжилж байна.
16:11 2017/05/16
21 гишүүний бүрэлдэхүүнтэй МАХН-ын гүйцэтгэх товчооны хурал дуусч, Бага чуулган хаалттай горимоор хуралдаж эхэллээ.
Бага чуулганд оролцох 180 гишүүн нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна.
Гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Тус намын арван гишүүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн гэх албан бус мэдээлэл байна.
11:51 2017/05/16
Олон нийтийн сүлжээгээр явж буй хуульч С.Нарангэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлт өгсөн, эсэх талаар МАХН-ын хэвлэлийн төлөөлөгч "Албан ёсоор ийм хүсэлт ирээгүй байгаа" гэв.
Хуулийн дагуу Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор маргааш /2017.05.17/ олон нийтэд зарлана.
Харин нэр дэвшигчийн үнэмлэхийг тавдугаар сарын 27-нд гардуулж өгнө.
16:11 2017/05/16
21 гишүүний бүрэлдэхүүнтэй МАХН-ын гүйцэтгэх товчооны хурал дуусч, Бага чуулган хаалттай горимоор хуралдаж эхэллээ.
Бага чуулганд оролцох 180 гишүүн нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна.
Гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Тус намын арван гишүүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн гэх албан бус мэдээлэл байна.
18:17 2017/05/16
Монгол Ардын Хувьсгалт намын гүйцэтгэх товчоо хуралдаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Шаравдорж, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Д.Энхжаргал нарын нэрийг бага чуулганд оруулсан.
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр 00:00 цаг хүртэл ажиллах бөгөөд үүнээс өмнө нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой юм. Гэтэл МАХН одоог хүртэл сонгуульд оролцох эсэхээ хэлэлцэж байна.
Хурал яг одоо хаалттай үргэлжилж байна.
20:38 2017/05/16
МАХН-ын Бага Чуулган хаалттай хуралдаж дөнгөж сая өндөрлөлөө. Тэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон талаар тус намын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
| https://ikon.mn/n/10ep |
10er | ЦЕГ: WannaCry вирусийн халдлагын хэрэг Монголд бүртгэгдээгүй байна | С.Бадрал, iKon.mn | 05/16/2017 12:07:00 |
WannaCry буюу луйврын програм энэ сарын 12-нд дэлхий дахинд хэдэн арван мянган компьютерийг ажиллагаагүй болгосон. Үүн дотор төрийн байгууллага, томоохон компаниудын компьютерууд олон байгаа. Одоогийн байдлаар вирусны халдлагад 150 орчим улсын 200,000 гаруй компьютер өртөөд байна.
Вирусны тархалтыг санамсаргүй зогсоосон Британий мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн залуугийн газар зүйн байрлалаар нь дүрсэлсэн зурагт Монголын хэд хэдэн компьютерууд өртсөн байсныг бид мэдээлсэн.
Харин энэхүү вирусийн халдлагын хэрэг Монголд албан ёсоор бүртгэгдсэн эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Одоогоор Монголд үүнтэй холбоотой бүртгэгдсэн хэрэг байхгүй байна. Вирусийн талаар ирсэн гомдол, санал ч алга" гэлээ.
WannaCry вируст одоогоор зөвхөн Windows үйлдлийн системтэй компьютерууд өртөж байгаа юм. Майкрософт компани шинэ болон хуучин бүх үйлдлийн системдээ зориулж, вирусны эсрэг програмын шинэчлэлт гаргаад байгаа. Тиймээс Windows үйлдлийн системээ даруй шинэчилбэл вирусны халдлагаас компьютерээ хамгаалах боломжтой аж.
Хэрэв таны компьютерт ямар нэгэн вирусийн шинж тэмдэг илэрвэл ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны 51-265833 утсанд хандаж хэргийг шалгуулах боломжтой юм. | https://ikon.mn/n/10er |
10es | МГТИС-ийн баг “Цэвэр агаартай гэр хороолол” төслийн туршилт хийж байна | ikon.mn | 05/16/2017 12:02:00 | Монгол улсад тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг бол Улаанбаатар болон томоохон хот суурин дахь агаарын бохирдол юм. Үүний гол шалтгаан нь машин техникээс ялгарсан бохирдолтой хийнээс гадна гэр хорооллын айл өрхийн өдөр тутмын хэрэглээнээс үүдэлтэй. Судалгаанаас үзвэл, Улаанбаатарын айл өрхийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг ба нэг өрх дунджаар жилд 5 тонн нүүрс, 3 куб метр мод хэрэглэдэг гэсэн тооцоо судалгаа гарсан байна.
Нэг баримтыг дурьдахад, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тогтоосноор дэлхийд агаарын бохирдол ихтэй хотуудын эхний 2-т Улаанбаатар ордог байна. Тэгвэл энэ асуудлыг тодорхой хэмжээнд бууруулахад ямар арга технологи байгаа талаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш, оюутнуудаас бүрдсэн төслийн баг зуухнаас гарч буй утааг хоргүйжүүлэх туршилт хийсэн байна.
Өнгөрсөн хугацаанд энэхүү асуудлыг шийдвэрлэх олон саналыг дэвшүүлж байсан. Тухайлбал, утаагүй зуух, шүүлтүүртэй тусгаарлагч зэрэг янз бүрийн арга нэвтрүүлэх гэж оролдсон ч тэр нь амжилтгүй болсон.
Мөн энэ технологи нь засвар үйлчилгээ их шаардагддаг бөгөөд гарч байгаа утааны хурд удааширч зуухны амаар утаа баагиж улмаар эрүүл мэндэд сөрөг үр нөлөө үзүүлдэг.
Тэгэхээр гэр хороололд тохиромжтой, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, технологийн хувьд энгийн, засвар үйлчилгээ нь хялбар, хямд үнэтэй арга нь агаарын бохирдлыг бууруулахад хамгийн найдвартай гарц болох юм.
Төслийн багийнханаас техникийн шийдлийн талаар тодруулахад:
Боломжит техникийн шийдэл нь цахилгаан статик үндсэн дээр ажилладаг утаа шүүгч юм. Энэ технологийг Европд хэдийнээ үйлдвэр болон ахуйн хүрээнд ашиглаж ирсэн бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдэг нь батлагджээ. Энэ аргыг зөв ашиглавал утаа буцаж зуухны амаар гарах асуудал байхгүй.
Утаанд агуулагдах цэнэглэгдсэн тоосонцор болон жижиг хэсгүүд нь 20кВ орчим хүчдэл бүхий саармагжуулагч электрод руу татагдах замаар утаа цэвэрлэгдэнэ. Энэхүү энгийн утаснаас тогтсон саармагжуулагч электродыг зуухны яндангийн төв хэсэгт байрлуулна. Цэнэглэгдсэн утааны жижиг хэсгүүд нь эсрэг электрод болж байгаа яндангийн хананд наалдана. Энэ аргаар зузаарч дагтаршсан хөө тортгийг олон янзаар цэвэрлэж болно. Жишээлбэл тогшиж унагаагаад хаях гэх мэт.
Энэхүү цахилгаан шүүгчийг Монголд болон цаашид утаа их ялгаруулдаг орнуудад нэвтрүүлэхийн тулд цэвэрлэгээ үйлчилгээг энгийн хялбар болгох шаардлагатай бөгөөд сайжруулах тал дээр цаашид ажиллах хэрэгтэй. Цаашилбал энэ технологи нь энгийн машины акумлятороор (1-..24 Вольт) мөн ердийн цахилгааны (220..240 Вольт) эх үүсвэрээр ажилладаг байх хэрэгтэй.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хийгдэж байгаа ажлууд нь маш өндөр өртөгтэй байгаа бөгөөд 2011 оноос хойш 93,4 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Энэхүү туршилтын төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд хэрэглэж үзсэн үү?
Бид лабораторит туршиж үзсэн. Дараагийн шатанд дээрх туршилтын төхөөрөмжийг ердийн хэрэглээний зууханд байршуулж туршихаар төлөвлөж байна. Энэхүү туршилтыг эхний ээлжинд гэр хорооллын нэг хэсэг айл өрхөд суурилуулж агаарын бохирдлын хэмжээг зориулалтын төхөөрөмжөөр хэмжин нотлох тал дээр ажиллах болно.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь дээр дурдсан технологийн чанарыг сайжруулж мөн автоматжуулах чиглэлээр туршилтууд хийж байгаа. Хэрэв энэ чиглэлийн технологи судалж, хамтран ажиллах баг хайж байгаа байгууллага хувь хүн байвал бид дуртайяа хамтран ажиллах болно.
| https://ikon.mn/n/10es |
10et | Шинэ загварын FULLVISION дэлгэцтэй LG G6 ухаалаг гар утас таны амжилтын үндэс | СУРТАЛЧИЛГАА | 05/16/2017 12:12:00 | Шинэ үеийн томруулсан дэлгэц, төгс загвар бүхий хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас
LG Electronics (LG) хамгийн сүүлийн үеийн LG G6 ухаалаг гар утсаа танилцууллаа. Ухаалаг гар утасны шинэ үеийг илтгэсэн энэхүү гар утас нь өргөн өнцгийн камер, томруулсан дэлгэц, загварын хамгийн төгс шийдлээр бүтээгдсэн юм.
Хамгийн гол нь хэрэглэгчдийн хэрэглээ, шаардлагад төгс нийцсэн ухаалаг гар утас болж чаджээ.
Том дэлгэц нь таны гарт илүү эвтэйхэн
LG G6 ухаалаг гар утсанд түүхэнд анх удаагаа 18:9 харьцаатай 5.7 инчийн QHD+ (2,880 x 1,440 нягтралтай) FullVision дэлгэцийг суурилуулж өглөө.
Өмнөх 16:9 харьцаа бүхий дэлгэцтэй харьцуулбал илүү том болсон учир тоглоом тоглох, бичлэг үзэхэд харьцангуй тод, томруун байх болно. LG G6 ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулан G6 Game Collection төслийг эхлүүлэн Temple Run 2, Spider-Man Unlimited, Crossy Road, SimCity BuildIt, Cookie Jam and Genies & Gems зэрэг тоглоомыг одоогоор Google Play цэсэнд үнэгүй байршуулаад байна.
Эдгээр тоглоом нь LG G6 гар утасны FullVision дэлгэцтэй хамт илүү хөгжилтэй байх болно.
Хэрэглэхэд илүү хялбар
LG G6 ухаалаг гар утасны томруулсан дэлгэц нь хэрэглэхэд илүү хялбар юм.
Хэрэглэгчид том дэлгэцтэй гар утас барихыг хүсдэг ч хэрэглэхэд 2 гарны ажиллагаа шаардлагатай байдаг тул зарим талаараа дутагдалтай байсан. Гэхдээ LG G6 ухаалаг гар утас нь хэдийгээр томруулсан дэлгэцтэй боловч хэрэглээг илүү хялбарчилсан юм.
Пенсилванийн Их сургуулийн доктор Эндрис Фрейвалдс болон Ионсей Их сургуулийн доктор Жи Ионг-гу нар LG G6 ухаалаг гар утсыг бусад утастай харьцуулан удаан хугацааны турш хэрэглэхэд хүний биед сөрөг нөлөөгүй, булчингийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдаж байсныг туршин баталсан байна.
Илүү төгс загвар
Хар, цагаан, платинум өнгөний сонголттой металл эх бие болон шилэн нүүртэй LG G6 ухаалаг гар утас нь хамгийн сүүлийн үеийн загварын шийдэл болсон тул гоёмсог хээнцэр байдлыг бий болгоно.
Жигд гадаргуу, гялалзсан загвар, таныг бусдаас ялгаруулна.
Dolby Vision технологийн тусламжтай өнгө, дүрсний ялгарал дээд зэрэг болсон
LG G6 ухаалаг гар утас нь анхны Dolby Vision болон HDR 10 технологийг дэмждэг гар утас болсон юм.
Ингэснээр гар утсан дээр кино үзэхэд өнгө дээд зэргээр ялгаралтай болж, дүрс хамгийн сайн нягтралтай боллоо.
Ухаалаг гар утасны дэлгэц том болж интернет татан авалт илүү хурдан болж, LG нь өөрийн шинэхэн ухаалаг гар утсандаа 2 ширхэг HDR технологийг суулгаж өгснөөр бүх зүйлийг илүү тод томруунаар харах боломжийг олгож байна.
Netflix болон Amazon-оос дээд зэргийн чанартай HDR дүрсийг татан авч үзэхэд LG G6 ухаалаг гар утас төгс зохицоно. Amazon нь 18:9 харьцаатай дэлгэцэд тохирсон контентыг одооноос үйлдвэрлэж эхлээд байна.
Хэнийг ч үлдээлгүй бүгд багтсан гэрэл зураг
Өнөр өтгөн айлыг гэрэл зурганд багтаан гэдэг чамгүй асуудал байдаг.
LG G6 ухаалаг гар утасны өргөн өнцгийн камер нь ойрын зайд ч бүх зүйлийг багтаадаг юм. Энгийн утас, камерын авах боломжгүй панарома зураг, өргөн өнцгийн гэрэл зургийг LG G6 ухаалаг гар утасны 125 градусынүндсэн 13МП-ийн өргөн өнцгийн камерын тусламжтай 4К зураг болон бичлэг хийж болно.
5МП-ийн 100 градусын урд камер нь гайхалтай сайхан селфи зураг авахад туслах болно.
Зураг авах ба сошиал орчинд бусадтай хуваалцахад хялбар
Шинэхэн Square Camera Mode горимын тусламжтай өргөн өнцгийн камераар зураг авах, селфи хийх зэрэг нь илүү зугаатай болсон.
LG G6 ухаалаг гар утас нь зураг авах үед дэлгэц 2 хуваагдан, дээд талын дөрвөлжин цонхонд зураг болон видео бичлэг хийхэд авагдсан дүрс доод талын дөрвөлжин цонхонд гарч ирэх болно.
Ингэснээр хэрэглэгчид авсан зургаа галерей хэсэг рүү орж харах шаардлагагүй болсон. Энэхүү 1:1 гэсэн дөрвөлжин цонхонд хэрэглэгчдийн хамгийн ихээр хэрэглэдэг сошиал орчин болох фэйсбүүк, инстаграм, снапчат зэргийг байрлуулсан учир төвөггүй бусадтай хуваалцаж болох юм.
Мөн GIF зураг үүсгэх, 1:1 гэснээс гадна 4:3, 16:9 гэсэн харьцаа бүхий дэлгэцийг сонгон зураг болон видео бичлэг хийх боломжтой юм.
Санаандгүй зүйлээс ангид
LG G6 ухаалаг гар утастай байсан цагт та юунд ч санаа зовох хэрэггүй.
Ус болон тоосны хамгаалалттай IP68 технологийн тусламжтай 1.5 метрийн гүн усанд 30 минутын турш таны утас төвөггүй ажиллах болно.
Та санамсаргүй гар утсаа усанд унагаах, тоос орж гацах зэрэг аюулаас айх хэрэггүй боллоо.
LG G6 ухаалаг гар утас нь дээрх аюул ослоос сэргийлэхээс гадна интернет орчинд удахаар хэт халдаг асуудлыг мөн шийдэж чадсан. Тусгайлсан цэс хоолой нь гар утсыг халалтаас хамгаалж, үргэлж аюулгүй байдлыг бий болгох болно.
Дуу хоолой танигчтай Google Assistant
LG нь Google-тэй илүү ойр хамтран ажилладгийн хувьд LG G6 ухаалаг гар утсанд Google Assistant суулгаж өгсөн.
Хэрэглэгчид шаардлагатай мэдээллийг хурдан хайж, хариултаа төвөггүй олж авахад нэн тустай юм. Дуртай дуу, видео клипийг төвөггүй, хурдан хайхад LG G6 туслах болно.
LG Electronics Үүрэн Харилцаа Холбоо Компанийн Ерөнхийлөгч Жуно Чо
“LG G6 ухаалаг гар утас нь хэрэглэгчдэд хэрэглээний хамгийн хялбар байдлыг бий болгохоос гадна, ашиглахад хамгийн ойлгомжтой утас юм” хэмээн хэллээ.
“LG үргэлж ухаалаг гар утасны салбарт тэргүүлэгч байж, хэрэглэгчдийн хүлээлтээс үргэлж давсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх болно”
Үзүүлэлт:
Хурд: Qualcomm® Snapdragon™ 821 процессор
Дэлгэц: 5.7 инчийн 18:9 харьцаатай QHD+ FullVision Дэлгэц (2880x1440/564ppi)
Санах ой: 4GB LPDDR4 RAM / 32GB эсвэл 64GB UFS 2.0 ROM / MicroSD (2TB хүртэл)
Камер:
Урд: 5MП (F2.2 / 100° өргөн өнцгийн)
Үндсэн: 13MP (F2.4 / 125°өргөн өнцгийн) / 13MП стандарт OIS 2.0 (F1.8 / 71°)
Батарей: 3,300мАц (суулгагдсан)
Үйлдлийн систем: Android 7.0 Nougat
Хэмжээ: 148.9 x 71.9 x 7.9мм
Жин: 163гр
Сүлжээ: LTE-A 3 Band CA
Холболт: Wi-Fi 802.11 a, b, g, n, ac / Bluetooth 4.2 BLE / NFC /
USB Type-C 2.0 (3.1 зохимжтой)
Өнгө: Astro Black / Ice Platinum / Mystic White
Бусад: Ус болон тоосны хамгаалалт / Гарын хээ мэдрэгч / UX 6.0 / Dolby Vision™ / HDR10 / Qualcomm Quick Charge™ 3.0 / 32-bit Hi-Fi Quad DAC
| https://ikon.mn/n/10et |
10eu | Ж.Ганбаатар: Хог хаягдлыг боловсруулах нэрээр хүнд металын ашгийн үйл ажиллагаа явуулж байна | ikon.mn | 05/16/2017 13:21:00 |
"Заламт гол" ХХК-ийн асуудлаар Баянзүрх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын төлөөлөл, эрх бүхий хүмүүс болон иргэд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүнс хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл явуулах зөвшөөрлөөр хүнд металын үйдвэрлэл явуулж байна
Гамшгийн Эсрэг Үндэсний Төвийн дарга Ж.Ганбаатар "Орчинд нь амьдарч байгаа иргэдийн амьдралын нөхцөл байдлын талаар малчдын мал ургийн гажигтай болоод эхэлсэн.
Уг компани нь Хүнс хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл явуулах л зөвшөөрлөөр хүнд металын үйдвэрлэл явуулж байгаа юм.
Аккумлятор задлаж боловсруулахад тусгай орчин шаардлагатай.
Гэтэл гар аргаар хүнд метал боловсруулж байна.
Тухайн бүсээс удаа дараа шинжилгээ авсан МХЕГ-ын шинжилгээ нь хоргүй гарсан.
Нэг хөрснөөс хоёр хувааж шинжилгээ авахад бид нарын Геологийн төв лабораторд шинжүүлсэн нь хортой гарсан.
Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг олон улсын байгууллагад тавьсан.
Тухайн үйлдвэрийн хажуу талын хашаанд байдаг 8-14 насны гурван хүүхдийн цусанд хар тугалга илэрсэн.
Улаанбаатар хотын иргэдийн ирээдүйд учрах эрсдэлийн тухай ярьж байна.
Хог хаягдлыг боловсруулах нэрээр хүнд металын ашгийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг л шүүмжлээд байгаа юм.
Хог хаягдлын бүсэд энэ үйл ажиллагаагаа явуул" гэлээ.
Тухайн орчинд амьдардаг иргэдээс уг компанитай холбоотой гомдол байнга ирдэг
Баянзүрх Дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогт "Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Заламт гол" компани нь хуучин аккумляторуудыг задлан боловсруулж түүхий эд болгон ашигладаг.
БЗД-ийн Засаг даргын Тамгын Газарт тухайн орчинд амьдарч байгаа иргэдээс уг компанитай холбоотой гомдол байнга ирдэг.
Уг хог хаягдлаас химийн хортой бодис ялгарч мал ахуй хордож байна гэх мэтчилэн гомдол байдаг.
Мэргэжлийн байгууллагууд тухайн компанийн үйл ажиллагааг очиж шалгадаг.
Иргэдийн гомдолоор шүүхийн байгууллагад хандсан юм байна.
2015,2016 онд Мэргэжлийн Хяналтын Газраас уг компанийг химийн хорт бодис ялгаруулдаггүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.
Мэргэжлийн байгууллагынхан тухайн үйлдвэрийн газар дээр очин танилцаж дээж шинжилгээ авч шинжлүүлж болно" гэлээ.
Лицензийн төвөөс зөвшөөрөл авч аккумляторын шингэн нийлүүлдэг
"Заламт гол" компанийн захирал н.Ууганбаяр "Хаягдал аккумлятороос гардаг шингэнийг бетон цутгаж байгаад хөрсөнд шингээж байна гэж ярьж байна.
Манайх аккумляторын шингэнийг "Эрдмийн" гэдэг зэс дахин боловсруулах үйлдвэрт Лицензийн төвөөс зөвшөөрөл авч нийлүүлдэг. Лицензийн төв маршрут гаргаж өгдөг. Мөн цагдаагийн газраас довтлогч авдаг.
Тухайн шингэнийг тээвэрлэх үед үйлдэл дээр нь Онцгой Байдлын Ерөнхий Газраас хяналт тавиад лацаддаг.
Бүтээгдэхүүнийг гэрээтэй газраа л нийлүүлдэг. Тухайн шингэн үйлдвэрийн процесст ашиглагдаад өөрөө алга болдог" гэв. | https://ikon.mn/n/10eu |
10ew | Х.Нямбаатар: Шинэ Эрүүгийн хуулиар 6,000 орчим ялтны ял хөнгөрнө, зарим нь суллагдана | ikon.mn | 05/16/2017 12:59:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар 2015 онд баталсан шинэ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн нэмэлтээр өмнөх хуулийн 40 орчим хувийг өөрчилсөн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлсэн. Бид шинэ Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Долдугаар сарын 1-нээс Монгол Улс шинэ Эрүүгийн хуулиа мөрдөх гэж байна. Хууль хэрэгжээд эхлэхээд хэдэн хүн шоронгоос суллагдаж, хэдэн хүний ял хөнгөрөх гэж байна?
-Нарийн тоо нь нууц байдаг учраас ойролцоо тоо хэлье. Одоо ял эдэлж байгаа 6,000 орчим ялтны эрх зүйн байдал дээрдэнэ. 6,000-аас тодорхой хувийг нь суллана, үлдсэн хувьд нь ялын тэгшитгэл явах, эрх зүйн байдал нь дээрдэх процесс явна гэж ойлгох хэрэгтэй.
-Хуулийг хэрэгжүүлэхэд 40 гаруйхан хоног дутуу байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд албан хаагчид бэлэн байна уу?
-Энэ хооронд 40 гаруй журам, маш олон маягтууд бэлэн болгох ёстой. Хуулийн системийг хамарсан маш олон сургалтууд зохион байгуулах ёстой. Зарим байгууллагад зохион байгуулалтын ажил явна. Шинэ Эрүүгийн хуулийг төрийн 44 мянган албан хаагч хэрэгжүүлнэ. Тэднийг сургах хугацаа маш давчуу болж ирлээ. Энэ л санаа зовоож байна. 2002 оны хуулийг нэгдүгээр сард нь батлаад есдүгээр сар хүртэл найман сарын хугацаанд сургалт хийсэн. Харин бидэнд сар гаруйхны хугацаа байна.
-Та Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль гээд дөрвөн хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байна. Дээрээс нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн юм байна. МАН танд гал атгуулаад ийм ажил тохчихов уу, та өөрөө ажиллая гээд оров уу?
-Би өөрөө ажиллая гэж саналаа өгөөд орсон. Гал атгах юу байх вэ, хийх л ёстой ажил.
-Гэхдээ “алуулах” л байх даа.
-Ер нь тэгээд, шударга ёс, хуульт ёсыг тогтоохын төлөө хийж байгаа ажил шүү дээ. Эрүүгийн хууль бол хүнийг энэрч өршөөдөг, шагнадаг хууль биш. Эрүүгийн хууль оршиж байж нийгэмд эмх замбараа, дэг журам тогтдог. Монгол Улсад 1926 онд анхны Шүүх цаазын бичиг гэж анхны Эрүүгийн төрөлжсөн хууль гарч байсан. Үүнээс хойш 1934, 1960, 1986, 1994, 2002 оны Эрүүгийн хуулиад гарсан.
Монгол Улс эрүүгийн эрх зүйн баялаг уламжлалтай. Бүр өмнө Их засаг хууль, Юань гүрний нэвтэрхий цааз, Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг, Халх журам, Монгол-Ойрадын цааз гээд явна. Хэт гаднын, импортын хэм хэмжээг авах нь буруу гэж хувьдаа боддог.
-Бас дэвшлээ авах нь зөв.
-Тэр мэдээж. Шинжлэх ухаан хөгжиж дэвждэгийн адилаар эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд диаликтик арга зүйн хөгжил байх ёстой. Бид эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд нэвтэрсэн зүйлсийг авсан.
-Дөнгөж сонгогдсон УИХ-ын гишүүн байж ийм том хуулиуд бариад авлаа гэж 2-3 улирсан гишүүд таныг шүүмжилсэн. Тэгэхэд юу бодогдсон бэ?
-Наадахыг чинь Ц.Даваасүрэн гишүүн ярьсан. Өөрт нь ажлын хэсэгт орж ажиллах боломж байсан шүү дээ. Би бусад хүний талаар ярих сонирхолгүй байна. Гэхдээ УИХ-ын чуулганы индрийг хүн доромжлох зэвсэг хэрэгсэл гэж бодож байгаа бол буруу.
Хоёрт, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлыг шинэ хуучин, нэг, хоёрдугаар зэрэглэлийнх гэж ялгаагүй байдаг юм. Ер нь тэгээд хууль боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажил багийнх. Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэгт Монголын цагдаа, тагнуул, шүүх, прокурор, гааль, татвар, Хуульчдын холбооны мундагууд орж ажилласан. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл сунаж ажилласан ийм баг.
Бид хуулийн төслөө эрдэмтэн судлаачдаар, энэ хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн албан хаагчдаар хэд хэдэн удаа хэлэлцүүлж, саналыг нь тусгасан. Ийм учраас багаа ч, ажлаа ч муу гэж бодохгүй байна.
-Хууль хэрэгжээд эхэлтэл “Батлагдсан хууль чинь амьдралд нийцэхгүй байна”, “Шинэ хуулиас болоод хохирлоо” гэх мэт иргэдийн шүүмжлэл гарч, “Манай байгууллага энэ заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна” гэж хуулийн байгууллага байр сууриа илэрхийлбэл яах вэ. Өөрчлөх үү, гүрийж үр дүнг нь үзэх үү?
-Шүүмжлэл бол эрүүл үзэгдэл. Нийгмийн харилцааг зохицуулж байгаа хууль амьдралд хэрэгжихгүй бол тохируулж өөрчлөхийн тулд л парламент байгаа. Байнгын ажиллагаатай парламентын байгаа учраас тухай бүрт нь засч, сайжруулаад явах ёстой.
2002 оны Эрүүгийн хууль батлагдаад 2008 он хүртэл маш олон нэмэлт өөрчлөлт орсон. Их олон нөхөөстэй. Шинэ хууль батлагдаад амьдралд яв цав нийцэх хүртэл маш олон өөрчлөлт ордог. Би шинэ Эрүүгийн хууль дээр аль болох зөрүү бага гараасай гэж бодож байгаа.
-Шинэ Эрүүгийн хуулийг гаргах шаардлага нь юу байсан бэ?
-Өмнөх Эрүүгийн хуулиас ял шийтгэлийн бодлогын хувьд маш их зөөлөрсөн. Тэр утгаараа шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ янз бүрийн ялгамж гаргах вий гэсэн болгоомжлол төрж байгаа.
Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, хувийн байдал, нийгэмд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж ял оногдуулах бүхий л талын боломжийг шүүхэд энэ хуулиар олгож байгаа юм.
2002 оны Эрүүгийн хууль гарах болсон үндсэн нөхцөл байдал яг үүнтэй л холбоотой. Тухайн үед 1986 оны Эрүүгийн хуулийг аймаг, орон нутгуудад хэрэглэхдээ нэг төлөг хулгайлсан хэрэг дээр харилцан адилгүй ял оногдуулаад байна, яг адилхан танхайн гэмт хэрэг дээр харилцан адилгүй ял оногдуулаад байна гэдэг шүүмж гарч байсан. Би тухайн үед хуулийн сургуульд багшилж байсан учраас энэ талын мэдээлэлд их ойр байсан л даа. Тэгээд 2002 оны хууль бичигдэж гарсан. Гарахдаа хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжийг хэт хумьсан.
Тодорхой төрлийн гэмт хэрэг дээрх ялын интервал их ойртсон. Үүнээс болоод хориход ял эдэлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн. Зарим тохиолдолд шүүх хуулийг төсөөтэй хэрэглэх байдал ажиглагдсан. Тэрнээс хойш 3-4 удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гаргаж ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх ажил хийгдсэн.
Шинэ Эрүүгийн хуулийг гаргах тодорхой шалтгаан энэ байсан. Бас ч гэж удаан хугацаанд боловсруулж, хэлэлцүүлж, цөөнгүй саад тодгортойгоор батлагдлаа. Сая баталсан Эрүүгийн хууль бол гурван Засгийн газар дамнан өргөн баригдаж байж эцэслэн батлагдлаа. Хамгийн эхний төслийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Гэмт хэргийн тухай хуулийн төсөл нэрээр өргөн барьсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хуулийн төслийг эргүүлэн татсан. Дараа нь эргүүлж өргөн барьж батлуулсан. Харамсалтай нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа ёсчилж батлуулалгүйгээр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
-Яагаад ёсчилж амжаагүй юм бол?
-Чуулган хуралдвал Засгийн газраа огцруулах нөхцөл байдал үүсчихсэн байсан учраас чуулганаа хуралдуулалгүй байсаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон бусад хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсох, ёсчлох ажиллагаагаа хийж чадаагүй.
Шинэ парламент бүрэлдээд дээрх хуулиудыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан. Энэ хооронд Хууль зүй, дотоод хэргийн яам Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан.
-Базаад хэлвэл шинэ Эрүүгийн хуулиар өмнөхөөсөө юуг өөрчилсөн юм бэ?
-Эрүүгийн хариуцлага гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн. Ял болон албадлагын арга хэмжээг тодорхой төрөлжүүлж тусгасан. Гэмт хэргийг буцааж ангилалтай болгосон. Ерөнхий ангид хохирлын төрлийг тусгасан. Энэ хүрээндээ тусгай ангийн зарим төрлийн гэмт хэргийг шинэчлэн найруулж бичих ажлууд хийсэн. Ажлын хэсэг дээр дээрх асуудлыг дахин нягтлах шаардлага гарсан. Ажлын хэсэг нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласан.
-Ажлын хэсэг хэр няхуур хандав аа. Зарим гишүүний амнаас “түүхий боллоо” гэсэн үг унаж байна лээ?
-Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг вакумжиж ажилласан даа. Зарим үед шөнийн 03.00, 04.00 цаг хүртэл сууж ажиллах тохиолдол олон байсан. Яагаад гэвэл Эрүүгийн хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хууль.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа бүхий л нийтлэг эрх ашгийг гэмт халдлага, эрх зүйн зөрчлөөс хамгаалах чиг үүрэгтэй хууль. Ийм учраас маш чамбай ажиллах шаардлага бидэнд байсан.
Ажлын хэсгээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай, залилан, эд зүйл устгах, гэмтээх төрлийн хэргүүд дээр хохирлын хэмжээ тавьж, эрүүгийн эрх зүйн сонгодог төвшинд нь аваачъя гэсэн.
-Булаалт гэж байгаа юу?
-Булаалт, дээрэм хоёрыг төслөөр нь явуулсан. Булаалт, дээрэм дээр хохирол шаардахгүйгээр үйлдлээр нь эрүүгийн хариуцлага тооцно. Хулгай, залилан, эд зүйл устгах, гэмтээх үйлдлээр 300 мянгаас дээш төгрөгийн хохирол учруулбал эрүүжүүлэн шалгая гэсэн. 300 мянгаас доош төгрөгийн хохирол учруулбал зөрчилд тооцож, тусгай журмаар шалгаж гэм бурууг тогтооё гэж тогтсон. Үүнээс уялдаад Зөрчлийн хуульд зарчмын өөрчлөлт оруулсан.
Тухайлбал, бусдын эд зүйлийг жижгээр хулгайлсан, жижгээр танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд баривчлах шийтгэл оногдуулъя гэсэн. Өмнөх батлагдсан төслүүдэд дээр дурдсан зөрчлийн заримд нь баривчлах шийтгэл байгаагүй. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд торгуулийн шийтгэл оноогоод явдаг байсан. Энэ нь эргээд нийтийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй гэдэг үүднээс баривчлах шийтгэлийг оногдуулахаар болсон.
-Албан тушаал, авлигын хэрэг үйлдсэн бол хохирол шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэдэг болсон гэсэн үү?
-Эрүүгийн хууль дээр албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх төрийн бодлого хэвээр оршиж байгаа. Хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийн явцад албан тушаалын гэмт хэрэгт хохиролтой байхаар холбогдох байгууллагуудаас санал ирж байсан. Сая Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн чуулганаар албан тушаалын бүх хэргүүдийг хохиролгүй болгосон.
Гагцхүү хуулийн этгээдийн авлигын асуудал, гадаадын олон улсын байгууллагуудын авлигын асуудал дээр хохирол тавих шаардлагатай гэж үзсэн. Эдгээр хохирлыг Эрүүгийн хуульд тусгах бодит нэг үндэслэл байгаа юм. Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Авлигатай тэмцэх олон улсын конвенц, Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхийн эсрэг конвенцод нэгдэж орсонтой уялдаж Монгол Улс Эрүүгийн хуульд тусгах зүй ёсны шаардлага хүлээсэн. Энэ хүрээндээ дээрх байгууллагуудын үйлдлийг хэлбэрийн төдий байдлаар эрүүгийн хэрэг үүсгэх нь зохимжгүй байсан. Ийм учраас хуулийн этгээдийн авлигын асуудал, гадаадын олон улсын байгууллагуудын авлигын асуудал дээр хохирол бичсэн.
Харин бусад хээл хахууль өгөх, авах, албан тушаалаа урвуулан ашиглах, албаны нөлөөгөө урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг бүх үйлдлүүд хохирол шаардахгүйгээр үйлдлээрээ эрүүжиж шалгагдахаар боллоо.
-Шинээр ямар гэмт хэргийг томъёолсон бэ?
-Албан тушаалаа урвуулан ашиглах, албаны нөлөөгөө урвуулах хоёр тусдаа зохицуулалттай байсныг нэг гэмт хэрэг болгосон. Өөрөөр хэлбэл, 22.1 гэдэг гэмт хэрэг болсон. Шинэ төрлийн хэргүүд бий болсон уу гэвэл болсон. Тухайлбал, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж хүлээлгэдэг тогтолцоо руу шилжсэн. Түрүүн дурдсан конвенцод Монгол Улс нэгдсэн орсноороо ийм үүрэг хүлээж байгаа юм. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол Монгол Улсыг хар жагсаалтад оруулах асуудал яригдана. OECD, FATF зэрэг байгууллагын шаардлага шүү дээ.
-Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь их эсэргүүцэлтэй тулсан. Аж ахуйн нэгж, компанид ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх вэ?
-Ихэвчлэн терроризмыг санхүүжүүлсэн, цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн, хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэж, худалдан борлуулсан, экологийн тэнцэл алдагдуулсан, химийн хортой бодис бүтээгдэхүүн хилээр хууль бусаар оруулж ирсэн зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг дээр л хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах асуудал яригдаж байгаа юм. Тэрнээс бусад жижиг, дунд аж ахуй эрхэлж байгаа компаниудыг нийтээр нь эрүүжүүлэн шалгах асуудал огт байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-“Оргил” худалдааны төвийн захирал асан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бол парламентад байгаа бизнесийн томоохон төлөөлөл. Тэрээр татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасъя гэдэг санал гаргасан. Хууль батлагдах сүүлийн өдөр хүртэл энэ байр сууриа илэрхийлж байсан. Одоо биш хэдэн жилийн дараа аж ахуйн нэгжүүд татвараа төлөх хэмжээнд сэргэхээр нь хуулиа чангатгая гэх мэтээр. Энэ тал дээр та болон ажлын хэсэг ямар байр суурьтай байсан бэ?
-Аль ч улсад татвар төлөхөөс зайлсхийх, эх орноосоо урвах гэдэг хоёр үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Татвар төлөхөөс зайлсхийхийг эрүүгийн хуулиар хамгаалах нь улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой. Төр оршихуй дор татвар буй гэдэг. Ж.Ганбаатар гишүүн татвар төлөхөөс зайлсхийхийг Эрүүгийн хуулиас хасъя гэдэг санал гаргахад ажлын хэсэг дээр дэмжээгүй. Байнгын хорооны хурал дээр Ж.Ганбаатар татвар төлөхөөс зайлсхийсэн хүнд хорих ял оноохгүй байя гэдэг санал гаргасныг дэмжээд баталлаа. Өөр сонгох санкциуд бий. Хуучин Эрүүгийн хуулийн 166 буюу Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн заалт тэр болгон хэрэгждэггүй байсан юм. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох бүртгэл, татвар төлөлтийн тооцоолборын зөрүүгээс болж эрүүжүүлэх гээд байсан. Энэ удаа бид өмнөх алдааг давтахгүйн тулд татвар төлөхөөс “зориуд” зайлсхийх гэж тодотгож өгсөн.
Өөрөөр хэлбэл, данс тооцоогоо устгасан, нуусан, зориуд худал мэдүүлсэн тохиолдлуудад хохирлын хэмжээ шаардаж эрүүгийн хэрэг үүсгэж байхаар хуульчилж өгсөн. Энэ нь нэг талаасаа дэвшил.
Тэрнээс биш бизнесийн хүндрэлээс болж татвар төлөөгүй аж ахуйн нэгжийг эрүүжүүлэн шалгана гэсэн ойлголт огт байхгүй. Аж ахуйн нэгжүүдийн бизнес хүндэрч төлөх ёстой татвараа төлж чадахгүй байгаа тохиолдлыг эрүүгийн гэмт хэрэг гэж огт үзэхгүй.
Зөрчлийн хууль дээр татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа үйлдэл нь их хэмжээний хохирлоос доошоо буюу татвар ногдох дүн нь 50 сая төгрөгийг зориуд санаатай нуусан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Татвараа хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд бусад хуулиар захиргааны маргаан болоод шийдэгдэнэ. Гурван өөр асуудал шүү. Ийм ойлгомжтой зүйлийг ямар өнцгөөс яаж харж, яаж тайлбарлахаас болж байгаа юм.
-Хэдээс дээш төгрөгийн татварыг зориуд санаатайгаар төлөхөөс зайлсхийвэл гэмт хэрэгт тооцох вэ?
-Улсад төлөх татварын хэмжээ нь 50 саяас дээш байхад ийм үйлдэл гаргавал гэмт хэрэгт тооцно.
-Эхнэртээ гар хүрсэн нөхрийг шууд шоронд хийх хатуу хууль боллоо гэж өмнө нь шүүмжлэл гарч байсан. Сая Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг ямар байдлаар тусгаж зохицуулсан бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг “байнга” гэдэг үйлдлийнх нь шинжээр эрүүжүүлж оруулж ирсэн.
-“Байнга” гэдэг чинь хэдээс дээш гэсэн үг вэ?
-Гурав буюу түүнээс дээш удаа. Ахуйн хүрээнд эхнэр нөхөр биенийгээ хардахаар л эрүүгийн хэрэг гэж өмнөх 2015 оны Эрүүгийн хуульд хатуудуулсан байсан. Гэр бүлийн хүрээнд харилцааны зөрчилдөөн байдаг л зүйл. Өөрөөр хэлбэл, гурван удаа захиргааны арга хэмжээ авагдаж, тухайн хүнийг албадан сургалтад хамруулж хүмүүжүүлсэн байхад дахиад энэ үйлдлээ давтаад байвал үүнийг эрүүгийн хэрэг болгоё гэж үзсэн.
Монгол төрийн эцсийн зорилго бол гэр бүлийн бүрэн бүтэн, энх тунх, элэг бүтэн амьдралыг хамгаалах. Тэрнээс биш эхнэр нөхөр хоёрын хэрэлдсэн, зөрөлдсөн болгонд нөхрийг нь аваачиж шоронд хийснээр энэ зорилго биелэхгүй.
-Ярилцлагын эхэнд та хэлсэн, сургалт явуулах хугацаа богино байна гэж. Өөр танд ямар болгоомжлол байна вэ?
-Би дахиад хэлье. Энэ Эрүүгийн хуулийг манай хууль, хяналтын байгууллагууд хэрэглэхдээ хуульчийн болон мэргэжлийн ёс зүйн ухамсартаа түшиглэж зөв хэрэглэх ёстой. Ялангуяа тусгай анги дээр, шүүхийнхэнд бараг хэрэг болгон дээр 3-4 сонгох санкц байгаа.
Хорих ял, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгуулийн ял байна. Энэ дөрвөөс тухайн шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирол, гэмшсэн байдал, хохирлоо нөхөн төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж байж мэргэн шийдвэр гаргах учиртай.
Тэгэхгүй бол ял ялгамжтай оногдуулдаг завхрал гарах вий гэдгээс болгоомжилж байна. Өмнөх хуулийг хатуу байна гэсэн, энэ хуулийг харьцангуй зөөлрүүлж оруулж ирлээ. Дээр нь хуульд зааснаас хөнгөн ял эдлүүлэх эрх шүүгчид байна.
-Шүүгчийн хувийн үзэмж давамгайлаад ирвэл аюултай юм байна?
-Тийм эрсдэл бий. 1990-ээд оны үед зах зээлийн нийгэмд шилжсэн ороо бусгаа үед ялыг ялгамжтай оноож байна гэсэн шүүмжлэл гарсан. Ингээд 2002 оны хуульд интервалыг ойртуулж, сонгох санкцыг цөөрүүлж оруулж ирсэн. Одоо шүүгч нар маань ёс зүйтэй, хариуцлагатай хандах учиртай.
Эх сурвалж: Ярилцсан Г.Улсболд /www.itoim.mn/ | https://ikon.mn/n/10ew |
10ex | ФОТО: Саруул худалдааны төвийн дэргэдэх краныг буулгаж байна | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/16/2017 13:13:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Саруул худалдааны төвийн хажууд байрлах удаан ашиглагдаагүй краныг Мэргэжлийн Хяналтын Газраас өнөөдөр буулгах арга хэмжээ авч байна.
Энэхүү кран нь найман жилийн турш байрлаж байгаа бөгөөд 2012 онд аюулгүй байдлыг хангуулах зөвлөмж хүргүүлж байжээ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын барилгын техник хяналтын улсын ахлан байцаагч П.Дашдаваа “Цаст компанийн угсарсан энэхүү барилга маргаантайгаас болж олон жилийн турш зогссон.
Оршин суугчид байнга Мэргэжлийн Хяналтын Газарт техникийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулж байсан.
Холбогдох дүгнэлтүүд нь гарч, аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажилласан боловч олон жилээр зогссон учраас Мэргэжлийн Хяналтын Газраас Цаст компанитай хамтран энэ краныг буулгаж, эрсдлийг бууруулах, аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээг авч байна” гэв.
Кран он удаан жил зогссоноос болж, зэврэх, метал хийцэд өөрчлөлт ордог бөгөөд үүнээс болж унах эрсдэл үүсдэг ажээ. Нийслэлийн хэмжээнд таваас дээш жил ажиллагаа нь зогссон краныг буулгах арга хэмжээ авдаг юм байна.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10ex |
10ey | Самбалхүндэвийн эргэмжийн газраас Дэнжийн мянга хүртэлх зам энэ долоо хоногт ашиглалтад орно | www.ulaanbaatar.mn | 05/16/2017 13:04:00 |
Агаар хөрсний бохирдлыг бууруулах, авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна.
Замын ажилтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Дүүргийн 11, 12 дугаар хороо, Самбалхүндэвийн эргэмжийн газрын замаас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдэж энэ долоо хоногт ашиглалтад орно.
Уг зам тавигдахтай холбоотой газар чөлөөлөх хүсэлтийг нааштайгаар хүлээн авсан иргэдэд талархал илэрхийлж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
| https://ikon.mn/n/10ey |
10ez | ФОТО: Ардын цэнгэлдэх хүрээлэн-Бөмбөгөр ногоон театр | А.Төгөлдөр, iKon.mn | 05/16/2017 13:42:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Олон Улсын Музейн Зөвлөлөөс санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ өдрийг угтаж дэлхийн музейнүүд тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. Соёлын төв Өргөөний ард байрлах Монголын Театрын Музейд "Ардын цэнгэлдэх хүрээлэн-Бөмбөгөр ногоон театр”-ын тухай үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.
2017 оны сэдэв нь “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй ярилцъя” (Museum and contested history: Saying the unspeakable in museum). Энэ нь улс орнууд, үндэстэн хооронд ойлголцол ба эвлэрлийг тунхагласан агуулгатай.
Үзэсгэлэнд Бөмбөгөр ногоон театрын барилгын дотоод, гадаад байдал, байршлыг харуулсан гэрэл зургууд, жүжгийн хөтөлбөр, зурагт хуудас, уран зураг, ном сэтгүүл, тухайн үед тоглогдож байсан жүжгийн гэрэл зураг, барилгын макет, театрын хөшигний загвар зэргийг дэлгэжээ.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10ez |
10f | Машин тавих зогсоол олдохгүйн зовлонг нимгэлэх нь | Х.Алтанзагас, iKon.mn | 11/06/2013 10:03:00 |
Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа байдаг.
Тиймээс эхний ээлжинд Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа таван байршилд бүрэн автомат авто зогсоол хийхээр төлөвлөжээ.
Хамгийн эхэнд Хан-Уул дүүргийн 2-р хороо 31-р байрны урд талбайд 64 автомашины багтаамжтай загвар авто зогсоол хийх нь. Ингэснээр ил зогсоолд зургаан автомашин зогсох талбай буюу 100 м2 хүрэхгүй талбайд 64 автомашин багтаах боломжтой аж.
Одоогоор энэ газарт геодизийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа барилга угсралтын ажил нь эхлэх юм байна.
Түүнчлэн автоматжуулсан авто зогсоолын барилгыг каркасаар угсарч барих бөгөөд гагнуурын ажил хийх шаардлагагүй, эрэг боолтны тусламжтайгаар хялбархан угсардаг учраас богино хугацаанд ашиглалтад оруулдаг байна.
Автомат зогсоолын систем нь осол, гэмтэл болон хулгай зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна зогсоол хайж машинаа байрлуулах гэж цаг алдахгүй бүрэн автомат учраас зогсоолд байрлуулахад хялбар гээд олон давуу талтай гэнэ. | https://ikon.mn/n/10f |
10f0 | “ХААН Банкны ой” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ | СУРТАЛЧИЛГАА | 05/16/2017 13:47:00 |
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны ой” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ХААН Банкны Улаанбаатар хотын 5 салбарын ажилтнууд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль гэх мэт 8 байгууллагын хамт олон, багш ажилтнуудтай хамтран мод тарих үйлсийг зохион байгууллаа.
Өнгөрсөн хугацаанд “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар мод тарьж, улс эх орныхоо ногоон байгууламжид үнэтэй хувь нэмэр оруулжээ.
ХААН Банк Сангаас зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн бүх салбар, нэгжүүддээ мод бутны суулгац хувиарлан аймаг, орон нутгийн цэцэрлэгт хүрээлэн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн талбайд мод тарих хөдөлгөөн өрнүүлэн бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайл болон ажиллалаа.
Ногоон дэлхий, байгаль эхээ баярлуулсан “ХААН Банкны ой” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байна.
| https://ikon.mn/n/10f0 |
10f1 | Дисней компанийн дэлгэцэнд гараагүй байгаа киног хакерууд барьцаалж, мөнгө нэхжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/16/2017 13:51:00 |
Сүүлийн үед уран бүтээлүүд нь ашиг орлого сайтай байгаа Уолт Дисней компани хакеруудын анхаарлыг татсан бололтой. Өчигдөр буюу Даваа гарагт Дисней компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер ажилтнууддаа мэдээлэхдээ тус компани дэлгэцэнд гараагүй байгаа шинэ киногоо хакеруудад алдсан ба барьцаалагчид их хэмжээний мөнгө нэхэж байгаа гэжээ.
Мөнгөө дижитал валют биткоиноор төлөхийг шаардсан гэнэ. Ямар уран бүтээлээ алдсан, хэр хэмжээний мөнгө нэхсэн болохыг тэр дэлгээгүй байна. Хэрвээ мөнгийг хугацаанд нь төлөхгүй бол киног онлайн орчинд тараахаа хакерууд амлажээ.
Харин Дисней компани гэмт этгээдүүдэд мөнгө төлөхгүйгээр хууль сахиулагчидтай хамтран ажиллахаар шийдсэн байна. Тэд одоо хакерууд киног нь тараахыг хүлээж байгаа гэнэ.
Өнгөрсөн сарын сүүлээр Нетфликс компани нэхсэн мөнгийг нь төлөөгүй тул “Orange is the New Black” цувралынхаа 10 шинэ ангийг онлайн сүлжээнд тараалгуулсан юм. Тухайн үед хакер нь Нетфликст хандаж “Ингэж ажилладаггүй юм, Нетфликс! Энэ бүхнийхээ төлөө та нар бидний санал болгосноос хамаагүй ихийг алдах болно” гэж анхааруулж байжээ.
Дисней компанийн алдсан киног энэ сарын 26-нд дэлгэцэнд гарах Карибын тэнгисийн дээрэмчид киноны үргэлжлэл болох “Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales” байж магадгүй гэсэн мэдээлэл тарсан байна.
Тус компанийн гуравдугаар сарын дундуур гаргасан “Beauty and the Beast” киноны орлого $1.2 тэрбумыг даваад байгаа юм.
Эх сурвалж: Hollywood reporter | https://ikon.mn/n/10f1 |
10f2 | ЗӨВЛӨГӨӨ: Уруул хагарах, хумсны толио цайх нь А аминдэм дутагдсны шинж | ikon.mn | 05/16/2017 14:14:00 |
Хүний бие дэх А аминдэмийн нөөц багассанаас үүсэх эмнэлзүйн илэрхий ба далд шинж тэмдэг бүхий эмгэгийг А аминдэм дутал (ААД) гэнэ.
Арьс хуурайших, өвдөг, тохой арзгар ширүүн болох, ам хатах, уруул хагарах, үс хуурайших, хугарах, хумсны толио цайх, толгой эргэх зэрэг нь А аминдэмийн дутагдлын шинж юм.
А аминдэм нь хүний биед нийлэгждэггүй, хоол тэжээлээр зайлшгүй авах шаардлагатай, тосонд уусдаг.
А аминдэмийн дуталд тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаан бурхан, салхин цэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсан хүүхэд, уураг илчлэг дуталтай хүүхэд өртдөг.
А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг баримтлаарай.
6-59 сартай хүүхэд бүрт А аминдэмийн тосон бэлдмэлийг жилд 2 удаа харъяа сум, өрхийн эмнэлгээсээ авч уулгах (жил бүрийн 5 болон 11 дүгээр сарууд)
Хүүхдийг зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох. Учир нь эхийн сүү А аминдэмээр хамгийн баялаг байдаг.
Хүүхдийг нэмэгдэл хоолонд орсон цагаас үнээний сүү, үхэр хонины мах, элэг, цөцгий, шар лууван, хулуу, чацаргана зэрэг А аминдэмээр баялаг хүнсийг 7 хоногт 3-аас цөөнгүй удаа хэрэглэх зэрэг нь А аминдэм дутлаас сэргийлнэ.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Эх сурвалж: НЭМҮТ-ийн Хоол судлалын алба | https://ikon.mn/n/10f2 |
10f3 | Засгийн газрын тэргүүн Казахстан, Беларусийн Ерөнхийлөгч нартай уулзжээ | ikon.mn | 05/16/2017 14:25:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцоод өчигдөр эх орондоо ирсэн.
Тэрбээр “Бүс ба Зам” чуулга уулзалтын хоёр дахь өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри болон Этиопийн Ерөнхий сайд Хайлемариам Десалень нартай ажил хэргийн уулзалт хийсэн байна.
Энэ үеэр харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ярилцжээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10f3 |
10f4 | ИНФОГРАФИК: Банкны салбарын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр | Р.Түвшин, iKon.mn | 05/31/2017 12:23:00 | https://ikon.mn/n/10f4 |
|
10f5 | 1,515 лифтэнд шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоожээ | ikon.mn | 05/16/2017 14:57:00 |
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан юм.
Ажлын хэсгийнхэн орон сууц, олон нийтийн барилгын 4,688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны гуравдугаар сарын 13-наас тавдугаар сарын 8-ны хугацаанд нийт 1,515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон байна.
Үзлэг шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1,127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан 1,159 лифт байжээ.
Үзлэг шалгалтад хамрагдсан байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд лифтний үйл ажиллагааны чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль, дүрэм, стандартын зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд өгч, лифт тус бүрд “Зөвлөмж” өгч ажиллажээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба | https://ikon.mn/n/10f5 |
10f6 | Кристин Лагард: Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ | ikon.mn | 05/16/2017 15:14:00 | Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде нартай ажил хэргийн уулзалт хийлээ.
Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад бүх талаар дэмжиж, Засгийн газартай хамтарч ажиллахаа онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Дэлхийн банк нь Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо төлөвших, хөгжихөд байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Харин ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг болон Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар тусалж, тууштай дэмжихээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10f6 |
10f7 | ФОТО: Онцгой байдлын албаны үйл ажиллагааг илүү ойроос мэдрэх боломжийг иргэддээ олгож байна | А.Үлэмж, iKon.mn | 05/16/2017 15:24:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Онцгой байдлын албаны Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбай дээр болж байна.
Энэхүү өдөрлөг нь улс эх орны аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах хариуцлагатай хүндтэй үүргээ амжилттай гүйцэтгэж яваа Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг илүү ойроос мэдрэх боломжийг иргэдэд олгож байгаа аж
Өдөрлөг өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10f7 |
10f8 | WannaCry вирус Хойд Солонгостой холбогдож байгааг мэргэжилтнүүд зарлажээ | Р.Түвшин, iKon.mn | 05/16/2017 15:19:00 |
Сүүлийн хэд хоногт дэлхий нийтийг сандаргаж байгаа WannaCry мэдээлэл барьцаалагч вирус нь Хойд Солонгосын алдартай Lazarus Group хакерийн бүлгийн бүтээл болохыг мэдээллийн аюулгүй байдлын хоёр том компани баталжээ.
Энэ тухай зарласан Kaspersky, Symantec компаниуд WannaCry вирусны эхэн үеийн хувилбарын эх код нь 2014 онд Сони Пикчерс компанийн сүлжээнд халдсан, 2016 онд Бангладешийн төв банканд халдсан Хойд Солонгосын хакеруудын халдлагын кодтой ижил төстэй байгааг илрүүлсэн байна.
Lazarus Group нь мөн үйл ажиллагаандаа биткоин дижитал валют ашигладгаараа алдартай бүлэг гэнэ. Дээрх хоёр компаниас гадна Google-ийн аюулгүй байдлын мэргэжилтэн Нил Мета, АНЭУ-ын Comae Technologies компанийн мэргэжилтэн Мэттью Суйч нар ижил дүгнэлт гаргажээ.
Гэхдээ бүтээгчид нь мөрөө буруулахын тулд бусад группын кодтой зориудаар адил харагдуулж хийдэг туршлага байдаг гэнэ. Харин WannaCry вирусны сүүлийн хувилбарууд дээр дээрх төстэй байдал алга болсныг Касперскийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Эндээс харвал Хойд Солонгосын хакерууд сүүлийн хувилбар дээр өөрсдийн ул мөрийг арилгах арга хэмжээ авсан байж болзошгүй гэнэ.
Баасан гарагаас эхэлж тарсан WannaCry вирус нь дэлхийн 150 орчим улсын 200 мянга гаруй компьютерт халдварлаад байгаа. WannaCry-д ашигласан арга хэрэгсэл нь АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын албаныхны (NSA) хэрэглэж байсан систем бөгөөд өнгөрсөн онд хакерууд үүнийг нь хулгайлсан юм.
Windows системийн цоорхойг ашигладаг энэхүү аргыг хакеруудад алдсан АНУ-ын засаг захиргааг Майкрософт компани шүүмжилсэн байна.
Тэдний мэдэгдэлд “Засгийн газрын гарт байсан нууц арга хэрэгсэл алдагдсанаар өргөн хүрээг хамарсан эрсдэл бий боллоо. Энэ бол АНУ-ын засаг захиргаа Томахоук пуужингаа хулгайч нарт алдсанаас ялгаагүй үйл явдал” гэжээ.
Майкрософт бас програм бүтээгчдийн мэдээгүй байгаа цоорхой, алдааг засгийн газар нууцаар ашиглаж байхын оронд бүтээгчдэд нь мэдээлдэг байх “Digital Geneva Convention” гэрээг мөрдөхийг Вашингтонд уриалсан байна.
Эх сурвалж: The Guardian | https://ikon.mn/n/10f8 |
10f9 | ФОТО: Голомт банкны “Харилцагч төв”-тэй шинэ салбараар ЗОЧИЛСОН НЬ | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/16/2017 16:48:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Голомт банкны “Харилцагч төв”-тэй салбар, тооцооны төвүүд өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Бид тэдний жишиг салбар болох Хан-Уул бизнес төвөөр зочиллоо.
Голомт банк нь салбар тооцооны төвүүдийнхээ тохижилт болоод бүхий л үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлж, харилцагч төвтэй банкны загварыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө баруун бүсийн салбар тооцооны төвүүд нь тус загварт шилжсэн бол харин энэ удаад урд бүсийн салбар тооцооны төвүүд нь харилцагчдаа цоо шинэ орчинд хүлээн авч эхэллээ.
Хаалгаар ороод хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол үйлчлүүлэгчид маш ойлгомжтой, цэгцтэй байдал юм. Ямар үйлчилгээг хаанаас авахыг хаягжилтаас хараад ойлгохоос гадна шаардлагатай бол харилцагчийн зөвлөхтэй уулзах боломжтой. Мөн харилцагчид тухтай үйлчлүүлэх бүхий л орчинг бүрдүүлжээ.
Харилцагч нэг очсон газраасаа бүрэн үйлчилгээгээ авах боломжтой учраас та банк дотор “төөрөх” ямар ч шаардлагагүй. Учир нь банкирууд бүхий л үйлчилгээг нэг цэгт үзүүлж байгаа.
Үйлчилгээний шинэ загварт шилжсэнтэй холбогдуулан урамшуулалтай үйлчилгээгээр бэлэг барьж байгааг бас дурдах хэрэгтэй.
"Голомт банканд орж ирэхэд үнэхээр өөр мэдрэмж төрж байна"
Энэхүү төвөөр үйлчлүүлж буй харилцагчид ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Гэрэл зургийг MPA.mn
Тухайлбал Голомт банкны харилцагч М.Баярмагнай “Голомт банканд орж ирэхэд үнэхээр өөр мэдрэмж төрж байна. Маш тохилог орчныг бүрдүүлжээ. Банкны үйлчилгээ ч хурдан байна. Ялангуяа зарим үйлчилгээг заавал ажилтанд хандахгүй өөртөө үйлчлэх булангаас авч байгаа нь таалагдлаа.
Сая би бизнесийн зээл аваад 10,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг бэлгэнд авлаа. Их баяртай байна” гэсэн юм.
Гэрэл зургийг www.mpa.mn
Голомт банкны Хан-Уул бизнес төвийн захирал С.Төгсбилэг энэ талаар “Харилцагч төвтэй банк гэдэг нь товчхондоо харилцагч хүссэн үйлчилгээгээ тав тухтай, тохилог орчинд, түргэн шуурхай авахыг хэлж буй хэрэг юм.
Бид энэ загварт амжилтай шилжсэн баяраа харилцагчидтайгаа хуваалцаж, карт захиалсан хүн бүрд олон улсын эрхтэй Оюу картын хураамжийг 50 хувь, санхүүгийн гэнэтийн хэрэгцээг шийдвэрлэх боломжийг олгодог Зэс картын хураамжийг 50 хувь хөнгөлж байна.
Мөн Зэс карт захиалсан бүх харилцагчдад Тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалын хураамжаас 20 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Шинэ харилцагч 8 минут, цалингийн зээл 4-6 цаг
Гэрэл зургийг MPA.mn
“Харилцагч төв”-тэй салбаруудаар үйлчлүүлснээр та шинэ харилцагч болохын тулд 8 минутыг л зарцуулна. Мөн түүнчлэн иргэний үнэмлэх уншигч төхөөрөмж ашиглан данс нээж байгаа бөгөөд системээс шууд анкет бөглөгдөөд хэвлэгдэж байгаа. Харин цалингийн зээл авахад ердөө 4-6 цаг шаардлагатай. Харилцагч банкин дээр материал өгөх болон гэрээгээ байгуулах гэж ирэхэд болно.
Өдөрлөгийн үеэр хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой маш олон бүтээгдэхүүний урамшуулал зарлагджээ. Та дараах хүснэгтээс мэдээлэл авна уу.
№
Бүтээгдэхүүн
Хөнгөлөлт
1
Easy info үйлчилгээ
3 cap үнэ төлбөргүй
2
Олон улсын Оюу карт
Картын хураамж 50%
3
Зэс карт
Эхний жилийн хураамж 50% хөнгөлөлттэй
4
Сайн дурын даатгал
Хөнгөлөлтийн 20%-н купон
5
Хадгаламжийн эрхийн бичиг
10,000 П-ийн эрхийн бичиг үнэ төлбөргүй өгөх
6
Г адаад төлбөр тооцоо
Үндсэн шимтгэлээс 10% хөнгөлөх
7
Орон сууцын зээл
Зээл олголтын шимтгэл 50% хөнгөлөх
8
Бизнесийн зээл
Зээл олголтын шимтгэл 50% хөнгөлөх
Үүнээс гадна та интернэт банк, social pay, mobile bank ашиглан хамгийн хурдан шуурхайн үйлчилгээг 24 цагийн турш аваарай. Хадгаламж барьцаалсан зээл авах зэргийг салбарт ирэлгүй интернет банкаар авах бүрэн боломжтой.
Мөн "All in one" төхөөрөмж ашиглаж бүтээгдэхүүний нөхцөл харьцуулах, өөртөө илгээх, интернэт банк руугаа хандаарай.
ГЭРЭЛ ЗУРГУУД:
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Хаяг: Хан-Уул дүүрэг, Хан-Уул Тауэр, Голомт банкны Хан-Уул бизнес төв
Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn | https://ikon.mn/n/10f9 |
10fa | ЖАГСААЛТ: Ирэх Бямба гарагт амрах томоохон зах, худалдааны төвүүд | А.Төгөлдөр, iKon.mn | 05/16/2017 15:34:00 |
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны Бямба гарагт болно.
Энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амрах юм байна. Ингэхдээ тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Нарантуул зах амрах өдрөө буюу Мягмар гарагт ажиллана.
ЗАХУУДЫН АМРАХ ХУВААРЬ:
№
Худалдаа, үйлчилгээний төвийн нэр
Аж ахуйн нэгжийн
нэр
Байршил
Чингэлтэй дүүрэг
1
“Бөмбөгөр-1” худалдааны төв
“Эрдэнэбулган” ХХК, “Юмт бөмбөгөр” ХХК
Чингэлтэй дүүрэг,
2 дугаар хороо
2
“Бөмбөгөр-2”, “Содон” худалдааны төв
“Эрдэнэбулган” ХХК
Чингэлтэй дүүрэг,
2 дугаар хороо
3
“Алтжин бөмбөгөр” худалдааны төв
“Алтжин санаа” ХХК
Чингэлтэй дүүрэг,
2 дугаар хороо
4
“Шонхор зах”
“Хүчит шонхор” ХХК
Чингэлтэй дүүрэг,
11 дүгээр хороо
5
“Нарантуул-2” худалдааны төв
“Анко” ХХК
Чингэлтэй дүүрэг,
12 дугаар хороо
Баянзүрх дүүрэг
6
“И март” худалдааны төв
“Скай хайпермаркет” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
7
“Нарантуул” худалдааны төв
“Нарантуул трейд” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
8
“Дүнжингарав” худалдааны төв
“Дүнжингарав” ХХК
Баянзүрх дүүрэг,
26 дугаар хороо
9
“Өгөөмөр” техникийн зах
“Собу” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
10
“Сандэй плаза” худалдааны төв
“Сандэй плаза” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
11
Шөнийн зах
“Нармон” ХХК
Баянзүрх дүүрэг,
14 дүгээр хороо
12
“Баянзүрх” худалдааны төв
“Хан талст” ХХК
Баянзүрх дүүрэг,
6 дугаар хороо
13
“Баянзүрх” худалдааны төв-2
“Маркет плейс менежмент” ХХК
Баянзүрх дүүрэг,
6 дугаар хороо
Сүхбаатар дүүрэг
14
100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр
-
Сүхбаатар дүүрэг, 10, 11 дүгээр хороо
15
“Меркури” худалдааны төв
“Гурван эвтэн” ХХК
Сүхбаатар дүүрэг ,
3 дугаар хороо
Баянгол дүүрэг
16
“Барс” худалдааны төв
“Барс импекс” ХХК
Баянгол дүүрэг,
3 дугаар хороо
17
“Хар хорин” худалдааны төв
“Хар хорин хүрээ трейд” ХХК
Баянгол дүүрэг,
20 дугаар хороо
18
“Барс-2” худалдааны төв
“MBC групп” ХХК
Баянгол дүүрэг,
20 дугаар хороо
Хан-Уул дүүрэг
19
“Мишээл экспо” худалдааны төв
“Мишээл групп” ХХК
Хан-Уул дүүрэг,
2 дугаар хороо
| https://ikon.mn/n/10fa |
10fb | Филиппиний Дутертэ Монгол, Турк улсуудыг ASEAN-д элсүүлэхээ амлажээ | Р.Төмөр, ikon.mn | 05/16/2017 15:54:00 |
Филиппиний ерөнхийлөгч, хурц хэл амтайгаараа алдартай Родриго Дутертэ өнөөдөр хэвлэлд ярихдаа хэдийгээр газарзүйн байрлал өөр ч Зүүн Өмнөд Азийн орнуудын бүлэгт Монгол, Турк улсуудыг элсүүлэхийн төлөө ажиллана гэжээ.
Бээжинд болж өнгөрсөн “Нэг бүс, Нэг зам” төслийн чуулганы үеэр Монгол, Турк улсуудын тэргүүнүүд өөртэй нь уулзаж, ASEAN (Association of Southeast Asian Nations)-д элсэхэд нь туслахыг хүссэн гэж Дутертэ ярьсан байна. Филиппин улс энэ онд ASEAN-ийг даргалж байгаа тул түүнд ийнхүү хандаж, Монгол улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нар хүсэлт тавьсан гэнэ.
Дутертэ “Энэ жил Филиппин улс ASEAN-ийг даргалж байгаа тул тэд элсэх хүсэлтээ надад илэрхийлсэн” гээд тэдэнд “Тэгэлгүй яахав. Яагаад болохгүй гэж” хэмээн хариулснаа ярьжээ.
ASEAN-ы бүлэгт газар зүйн байрлалын хувьд Зүүн Өмнөд Азид багтдаг Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам гэсэн 10 орон багтдаг юм.
ASEAN-ы гишүүн болоход хамгийн түрүүнд газар зүйн байрлалын шалгуур тавигддаг. Дутертэ Бээжинд байх хугацаандаа Мьянмарын дефакто удирдагч Аунг Сан Сү Читай уулзах үеэр энэ талаар ярилцсан байна. Мьянмарын удирдагч Дутертэгээс Монгол, Турк улсууд газар зүйн байрлалын хувьд Зүүн Өмнөд Азийн бүлэгт багтах боломжтой эсэхийг асуусан гэнэ.
Харин Дутертэ “Тиймээ, тэд бол энэ бүс нутгийн улсууд мөн” гэж хариулснаа ярьсан байна. Гэвч Индонезид байрладаг ASEAN-ы нарийн бичгийн дарга нарын алба энэ асуудалд ямар байр суурьтай байх нь эргэлзээтэй. Учир нь Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней зэрэг зүүн өмнөд Азийн орнууд одоо болтол ASEAN-д элсэж чадахгүй ажиглагчийн статустай байгаа юм.
Эх сурвалж: AFP
| https://ikon.mn/n/10fb |
10fc | "Худалдаа Хөгжлийн Банк Монголбанкнаас тавьж буй шаардлагуудыг хангаж байгаа" | Г.Мөрөн, iKon.mn | 05/16/2017 16:16:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдын нэр зургийг ашиглан худал мэдээлэл тараасантай холбогдуулан Б.Чойжилсүрэн сайд өнөөдөр мэдээлэл өгч байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/669105586608346/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Арилжааны ямар нэгэн банктай холбоотой мэдээлэл бүлгийн хуралд өгөөгүй. Бүлгийн хуралд 33-аас олон гишүүн байсан. Тэд ийм зүйл болоогүй гэдгийг албан ёсоор баталж байна. Яагаад энэ няцаалтыг хийж байгаа вэ гэвэл банкны салбар эмзэг, итгэл, хүлээлт дээр тогтдог.
Худалдаа Хөгжлийн Банк манай арилжааны том банкуудын нэг. Ийм зүйл болоогүй гэдгийг та бүхэнд албан ёсоор мэдээлж байна.
Надад албан ёсны хаяг сошиалд байхгүй. Сонгууль болохоор ийм хуурамч хаяг нэмэгддэг.
Сангийн яамнаас хуурамч мэдээлэлтэй холбоотой албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандсан.
Өчигдөр гарсан мэдээллийн няцаалтыг маргааш нь хийж байгаа учраас бодит хохирол нь гайгүй байх. ХХБ хуулиараа Монголбанкнаас тавигдаж буй шаардлагуудыг хангаад явж байгаа" гэв.
Ирэх Лхагва гарагт ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай асуудал хэлэлцэгдэнэ
Тэрбээр ОУВС-гийн хөтөлбөрийн талаар "Ирэх Лхагва гарагт ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай асуудал хэлэлцэгдэнэ. Нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум доллар болж байгаа.
Валютын сан өөрөө 440 орчим сая долларын тусламжийг 15 жилийн хугацаатайгаар олгоно.
Дэлхийн банк 600 сая долларын санхүүлжилт оруулахаар болсон байгаа.
Япон, Солонгос улсаас 1.3 тэрбум орчин долларын хөнгөлөлттэй зээл олгоно.
Хоёрдугаар сарын 16-ны өдөр ОУВС-гийн хөтөлбөрт орно гэдэг талаар мэдээлэл хийсэн. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх долоон төрлийн татварыг нэр зааж тохирсон байгаа учраас бэрхшээл тулгарч байгаа.
Тавдугаар сарын 24-ний өдөр захирлуудын зөвлөл хуралдахаа мэдэгдсэн. Олон нийтийн дунд эдийн засгийн эрх мэдлээ гадаадад шилжүүллээ гэсэн асуудал явж байгаа.
ОУВС-аас тусламж хүсэхэд, төсвийн алдагдлаа бууруулах, өрийн тогтвортой байдлыг үүсгэх гэсэн шаардлагуудыг тавьсан.
ОУВС-д ороогүй тохиолдолд эдийн засаг дампуурах учраас өөр ямар ч сонголт байгаагүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн ямар нэг эерэг нөлөө үзүүлнэ" гэлээ. | https://ikon.mn/n/10fc |
10fd | Ирэх Бямба гарагт хотын төв орчмын замыг ХААНА | С.Бадрал, iKon.mn | 05/16/2017 17:00:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны Бямба гарагт болно.Энэ өдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замуудын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Жанжин Д.Сүхбаатарын талбай
Сөүлийн гудамж
Чоймболын гудамж
Самбуугийн гудамж
Анкарагийн гудамж
Сүхбаатарын гудамж
Их сургуулийн гудамж
Бээжингийн гудамж
Залуучуудын гудамж
Энхтайваны өргөн чөлөө
Чагдаржавын гудамж
Элчингийн гудамж
Олимпийн гудамжаас дотогш замууд орох аж.
Мөн “Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм.
ДҮҮРГҮҮДИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
№
Нэр
Байршил
Үйл ажиллагаа явуулах чиглэл
1
Чингэлтэй дүүрэг
Эрх чөлөөний талбайд байрлаж, Гэсэр сүмийн уулзвараас Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэл
-Спорт, урлагийн арга
хэмжээ
-Дүүргийн нутаг
дэвсгэр дээр үйл
ажиллагаа явуулж
байгаа төрийн болон
төрийн бус
байгууллагууд үйл
ажиллагаагаа
сурталчлах
-Эрүүл мэндийн
үйлчилгээ үзүүлэх
-Халдварт бус өвчний
илрүүлэг, сургалт
сурталчилгаа
-Эмнэлгийн анхны
болон амилуулах,
суурь тусламж үзүүлэх
сургалт явуулах
2
Сүхбаатар дүүрэг
Мэдээлэл технологийн үндэсний паркийн өмнөх талбайд байрлаж, Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвараас Чингис зочид буудлын уулзвар хүртэл
3
Баянзүрх дүүрэг
Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Зүүн 4 замаас Бөхийн өргөөний уулзвар хүртэл
4
Сонгинохайрхан дүүрэг
Улсын их дэлгүүр өмнөх талбайд байрлаж, Цэцэг төвийн уулзвар хүртэл
5
Баянгол дүүрэг
Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Баруун 4 замаас Улсын их дэлгүүр хүртэл
6
Хан-Уул дүүрэг
Сүхбаатарын талбайн буудлын өмнөх талбай дээр байрлаж, Цэцэг төвийн уулзвараас Боловсролын их сургуулийн уулзвар хүртэл
| https://ikon.mn/n/10fd |
10fe | “Богдын Хайстайн Лаврин ба ээдрээт түүх” гэрэл зургийн үзэсгэлэн Пүрэв гарагт нээгдэнэ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/16/2017 17:14:00 |
Богд Хааны Ордон Музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Богдын Хайстайн Лаврин ба ээдрээт түүх” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах гэж байна.
Үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн Амгалан энхийн хаалганы өмнөх ёслол хүндэтгэлийн талбайд 2017 оны 5-р сарын 18-ны өдрийн өглөөнөөс эхлэн өдрийн турш үргэлжлэн үзэгч олон нийт, гадна дотны зочдын хүртээл болох ба нээлтийн ажиллагаа 18:00 цагт болно.
Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 18-ны өдөр дэлхийн даяар тэмдэглэж ирсэн бөгөөд манай оронд 1998 оноос эхлэн тэмдэглэж заншжээ. Энэхүү өдрийн сэдвийг Олон улсын музейн зөвлөл /International Council of museums - ICOM/ -өөс тодорхойлон чиглүүлдэг онцлогтой ба музейнүүд энэ өдөрт зориулан олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. 2017 оны хувьд “Музей ба ээдрээт түүх: нээлттэй ярилцъя” сэдэвтэй юм.
Богд Хааны Ордон Музей энэ өдрөөр Богд хааны 4 ордны нэг болох Хайстайн Лаврин буюу Улаан ордны тухай ээдрээт түүхийг хөндөх ба олон нийтэд орхигдуулж болшгүй энэ асуудлыг сануулахаар шийджээ.
Аливаа орны хүний хөгжил, ирээдүйн тайван амьдралын баталгаа нь урьд өнгөрсөн болон өнөө цагт ч түүхийн зөрчилтэй, маргаантай зүйлийг ил тод ярьж, шийдэлд хүрэх юм.
Богд хааны Хайстайн Лаврин нь VIII Богд Жавзандамба хутагтын үед XIX зууны эцэс, XX зууны эхэн үед Туул голын сав газар өндгөн сүргийн бэлчээр нутагт байгуулагдсан зуны ордон юм. Эрдмийн далай баян сүм буюу ард олны дунд Хайстай Лаврин, Хайлаастайн ордон гэх зэргээр нэрлэгддэг байсан уг ордон нь Богд Хааныг жанч халтал ихээхэн өргөжин тэлсээр байсан ажээ. Богд хаан 1924 онд жанч халснаар уг ордныг тухайн үеийн Намын дээд сургуулийн харьяанд шилжүүлсэн бөгөөд ихэнх барилгууд нь үгүй болжээ. “Богдын Хайстайн Лаврин ба ээдрээт түүх” үзэсгэлэнгээс та бүхэн энэ ордны өнгөрсөн түүх, төрх хийгээд өнөө цагт хэрхэн оршин байгааг харах болно.
Түүх, соёлын дурсгалыг авран хамгаалахыг уриалж буй уг үзэсгэлэнг амтат кофегоор дайлахаар “Арума” ХХК, уран зураг үзэх боломжийг бүрдүүлэхээр “Wine & Canvas” Event, чадварлаг залуу уран бүтээлчдээ оролцуулахаар СУИС, ШУТИС, ИЗОУИС-ийн Уран зургийн тэнхим дэмжин ажиллаж байгаа ажээ. | https://ikon.mn/n/10fe |
10ff | “Улаанбаатар марафон 2017”-д оролцохоор 30,000 хүн бүртгүүлжээ | ikon.mn | 05/16/2017 16:54:00 |
Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн гурав дахь хуралдаан болж байна. Хуралдаанаар автомашингүй өдөр зохион байгуулах болон олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.
Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболдын мэдээлснээр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган иргэн бүртгүүлжээ.
Марафоны нээлт 5 дугаар сарын 20-ны Бямба гарагт өглөө 9.30 цагт Сүхбаатарын талбайд болж, 10 цаг гэхэд талбайн зүүн зам дээрээс гүйлт гараанаас гарах юм.
Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ.
“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдах юм байна.
Тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнахаар төлөвлөжээ.
Автомашингүй өдрийн нээлт мөн Бямба гарагийн өглөө болно. Энэ үеэр төв талбайд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны нээлттэй хаалганы өдөр болно. Тус өдрийн арга хэмжээний бэлтгэл ажил сайн хангагдаж байгааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаад дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10ff |
10fg | ҮЙЛ ЯВДАЛ: Автомашингүй өдөр болох талаар талаар мэдээлэл хийнэ | Г.Мөрөн, iKon.mn | 05/17/2017 08:00:00 | “Blue Sky” зочид буудалд
09:00 цагт Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны ажлын үр дүнг танилцуулах уулзалт болно.
Д.Сүхбаатарын талбайд
10:00 цагт "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" уриан дор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна.
Циркийн өмнөх талбайгаас
11:00 цагт ОУ-ын “Хүүхдийн тусламжийн утасны өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” уриан дор чоппертой залуус Хүүхдийн тусламжийн 108 утасны тугтай сурталчилгааг олон нийтэд таниулахаар хотын төвийг хоёр удаа тойрно.
ЭМЯ дээр
11:00 цагт Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ зэрэг нь ор үндэслэлгүй худал бөгөөд хуультай холбоотой бусад асуудлаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монголын үндэсний их сургуулийнхан Зайсанд эрдэм шинжилгээний иж бүрэн төв бүхий оюутны хотхон /campus/ барих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Төрийн ордны “Иргэний танхим”-д
11:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Төрийн ордонд
11:30 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд
12:00 цагт СГЗ, сэтгүүлч, орчуулагч, судлаач Го.Акимын “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгөхүй” номын хурим болно.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
12:00 цагт Автомашингүй өдөр буюу "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтийн тэмцээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
Монголбанкны В байрны 5 давхрын хурлын танхимд
14:00 цагт “Төв банкны(Монголбанк) тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулга”- сэдэвт олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуульд
14:00-15:30 цагт “Аутизмтай ба оюуны бэрхшээлтэй сурагчдад ээлтэй сурах орчинг тусгай сургуульд бүрдүүлэх нь” тѳслийн хүрээнд шинээр байгуулагдсан зочид буудлын үйлчилгээний сургалтын загвар ѳрѳѳний нээлтийн үйл ажиллагаа болно. | https://ikon.mn/n/10fg |
10fh | Банк дампуурах тухай хуурамч мэдээлэл тараасан этгээд баривчлагджээ | Б.Ану | 05/16/2017 20:00:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын санхүү, эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчирч болох худал мэдээллийг хуурамч Facebook хаягаар түгээсэн гэмт этгээдийг баривчилжээ.
34 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Н одоогоор тагнуулын байгууллагад саатуулагдаад байгаа аж.
Гэмт этгээд өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкнаас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдсон ч бүтээгүй учраас ийнхүү худал мэдээлэл цацсан байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээллээ.
Иргэн Н компьютерийн тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролдсон ч ийнхүү 24 цаг хүрэхгүй хугацааны дотор баригджээ.
Мөн цаашид сонгууль дөхөж байгаатай холбоотойгоoр энэ төрлийн худал, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.
| https://ikon.mn/n/10fh |
10fj | У.АНАР: Өнөөдрийн хариуцлагатай үйл чинь дараа, дараагийн боломжийн эхлэлийг тавьж байдаг | Ч.Болортуяа | 05/17/2017 10:22:00 | Дэлхийн шилдэг 50 Их сургуулийн нэг Квийнсландад багшилдаг, Олон улсын нэр хүнд бүхий эрүүл мэнд, судалгаа, шинжилгээний зөвлөх компани болох Abt Associates Consulting –нд ажилладаг Монгол эмэгтэйтэй уулзаж, танилцах боломж Австралийн Брисбэн хотод бүрдсэн юм.
Тиймээс ч Улыкпаны Анар гэх энэхүү хөдөлмөрч бүсгүйг бусдад үлгэр болоосой гэж iKon.mn сайтын "Өглөөний Хүн" буланд урьж ярилцлаа.
Тэрбээр Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Английн Лийдсийн Их сургуульд мастер, Австралийн Квийнсландын Их сургуульд докторын зэрэг хамгаалаад байна.
Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан түүний хувь нэмэр, олон улсын туршлага ч их ажээ.
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: У.АНАР - @ul_anar
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА - Bolortuya Chuluunbaatar Page
Гэрэл зургийг: М.ОЗАТ
2017-05-17 | https://ikon.mn/n/10fj |
10fk | ФОТО: Нэр дэвшигч С.Ганбаатарын баримт бичгийг СЕХ-нд ирүүллээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/17/2017 08:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол Ардын Хувьсгалт Нам нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өчигдөр орой Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.
Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх хугацаа өнөөдөр дуусаж байгаа билээ. Тус нам хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж ирүүлжээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн нийт нэр дэвшигчдийг өнөөдөр улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10fk |
10fl | Томчуудын өрийг төсвөөр дарахаар зэхэж байна | Р.Саруул | 05/17/2017 08:17:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Жил бүрийн банкны зээлдэгчийн судалгаанд том зээлдэгчийн мэдээллийг тас нуусан тайлангууд гардаг ба төрийн зүгээс банкны үйл ажиллагаа хэвийн л бол зээлдэгч хэн байх нь хамаагүй гэх ухааны тайлбар хийдэг-
Эдийн засгийн уналт, өр шир, Ерөнхийлөгчийн сонгууль гээд хамаг асуудал давхацсан үед нэгэн эвгүй мэдээлэл чих дэлслээ. Ерөнхийдөө банкнуудын чанаргүй зээлийг төр хариуцан барагдуулах тухай яриа нэлээн газар аваад, хэрэгжих шатандаа орчихсон бололтой.
Тухайлбал, Блүүмбэрг ТВ-гээр МУИС-ын Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Б.Түвшинтөгс дээрхтэй холбоотой дараах зүйлийг ярьсан байна. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар банкнууд дахь чанаргүй зээлийн хэмжээ 900 тэрбум төгрөгт хүрсэн. Ахиад хугацаа хэтэрсэн зээл тэр хэмжээнд байна. Чанаргүй зээл гэдэг нь хугацаа хэтрээд 90 хоночихсон зээл.
Тэгэхээр дээр ярьсан хугацаа нь хэтэрсэн 900 тэрбум төгрөг чинь ирээдүйдээ чанаргүй гэх ангилал руугаа орох магадлал маш өндөр байгаа. Учир нь сүүлийн жил 3-4 сард хугацаа хэтэрсэн зээл 930 тэрбум дээр тогтвортой байгаа нь чанаргүй рүү орох өндөр эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс банкны системд үүсээд байгаа энэ эрсдэлийг шийдэх ёстой. Энийг шийдэх арга нь Активын удирдлагын компани байгуулах явдал.
Өмнө нь Монголд ийм туршлага байгаагүй. 1997 оны Азийн санхүүгийн хямралаас үүдэн гарч ирсэн шинэ арга хэрэгсэл гэж ойлгож болно. Тиймээс ийм цогц систем, институци байгуулах нь манайд хэрэгтэй. Бусад орны туршлагаар энэ компани нь төсвөөсөө мөнгө аваад, эсвэл өөрөө бонд гаргаад, Засгийн газрын баталгаагаар мөнгөтэй болчихно. Тэр мөнгөөрөө банкнуудаас чанаргүй зээлийг нь худалдаж авдаг.
Өөрөөр хэлбэл банкнууд дээр байсан чанаргүй зээлийг энэ компани өөртөө аваад оронд нь бэлэн мөнгө өгчхөж байгаа юм. Гэхдээ чанаргүй зээлийг хямдруулж авна. Яагаад гэвэл энэ нь маш найдваргүй зээл гэсэн үг. Ингээд шинэ мөнгө банкны системд нэвтэрч банкнуудын чанар сайжирна. Өнөөдрийн байдлаар банкнууд дахь чанаргүй зээлийн хэмжээ найман хувьд хүрсэн байна. Гэхдээ энд эрсдэл байгаа нь нөгөө хугацаа нь хэтэрсэн зээл. Банкны системд энэ хэрээр үхмэл зээл бугшаад байгаа. Чанаргүй зээлийн дийлэнх хэсэг уул уурхайн салбарт ногдож байна. Дараагийнх нь барилгын салбар” гэж ярьжээ.
Энэ ярианаас ойлговол, дажгүй шударга хуультай, хариуцлага өндөртэй орнуудад хэрэгжихэд онцын асуудалгүй, харин ч үр дүнгээ өгөхөөр туршлага аж. Харин манайх шиг том толгойтой, данхар төртэй, тэнд дандаа ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд шургалсан улсад төсөвт дарамт нэмж, татвар төлөгчдийн нурууг холгохоор хувилбар гэж харагдаж байна.
Яагаад гэвэл, банкнуудын зээлийн голлох дүнг цалин, тэтгэврийн зээл биш том бизнесүүдтэй шууд холбон ойлгож болно. Тухайлбал, иргэн С банкнаас 10 сая төгрөгийн цалингийн зээл авлаа гэхэд цалингаас нь шууд суутгах замаар зээлээ төлүүлнэ. Мөн хугацаа хэтрэх тухай ойлголт байхгүй бөгөед С-ийг утсаар дарамтлах, шаналгах, апбан байгууллага руу нь холбогдох, үгүйдээ гэхэд цагдаа шүүх болж байгаад яаж ийгээд төлүүлчихнэ. Харин том зээлдэгчдийг ёстой яах ч арга байхгүй. Тэрэндээ хүрвэл Анод, Хадгаламж, Зоос зэрэг банкнуудыг төрийн томчуудын чанаргүй зээл дампууруулсан нь туйлын үнэн.
Жил бүрийн банкны зээлдэгчдийн судалгаанд том зээлдэгчдийн мэдээллийг тас нуусан тайлангууд гардаг ба төрийн зүгээс банкны үйл ажиллагаа хэвийн л бол зээлдэгч хэн байх нь хамаагүй гэх ухааны тайлбар хийдэг. Хамгийн наад захын жишээ гэхэд л “Анод" банкийг дампуурахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, "Монроуд"-ын Н.Гарамгайбаатар, "Мон уран"-ы Б.Наранхүү, "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр нарыг тус бүр 10-20 тэрбумын зээлтэй гэх шуугиан гарч байлаа.
Тэр үед Монголбанкны Ерөнхийлөгч байсан Л.Пүрэвдорж эдгээр хүмүүс хэрвээ зээлээ төлөхгүй бол улсын төсвөөс тэр мөнгийг нь нөхөн гаргахаас өөр аргагүй гээд хэнэг ч үгүй тууж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх.
Тэгэхээр энэ маапааны хоёрдугаар үе одоо эхлэх гэж байгаа бололтой. Өмнө нь томчууд зээлээ төлөхгүйн тулд банк дампууруулж тоглодог байсан бол одоо нэгэнт ичих нүүргүй болсон учраас өрөө төсвийн мөнгөөр төлүүлэх хялбар хувилбарыг сонгож байгаа нь энэ.
Хэдийгээр банк нь төр биш ч төрд байгаа нөхдүүдийг, аль нам эвсэлд харьяалагддагаас нь үл хамааран том групп, банк, ордуудад эзэмшдэг хувьцаа нь нэгтгэж байдаг.Тиймээс төр эдийн засгаа аврахаар банкийг харж үзэж байгаа хэрэг биш зүгээр л өөрсдийн булхайг хөнгөхөн нуух гэж оролдож байна.
| https://ikon.mn/n/10fl |
10fm | Оросуудад нууц баримт дамжуулснаа Трамп хамгаалав | Р.Төмөр, ikon.mn | 05/17/2017 08:24:00 |
Дональд Трамп, Сергей Лавров, элчин сайд Сергей Кисляк нар
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа тагнуулын маш нууц баримтыг Оросын талд дамжуулсан хэмээн Вашингтон Пост сонин Даваа гарагт мэдээлсэн юм.
Тэгвэл өчигдөр Трамп уг дуулиантай холбоотой тайлбарыг твиттер хуудсандаа бичжээ. Трамп “Ерөнхийлөгчийн хувиар би бүрэн эрхийнхээ хүрээнд Цагаан ордны төлөвлөгөөнд тусгагдсан уулзалтын үеэр терроризм, нислэгийн аюулгүй байдалтай холбоотой баримтуудыг Оросын талтай хуваалцсан. Энэ бол хүмүүнлэгийн шалтгаантайгаас гадна Исламын улс бүлэглэл, терроризмийн эсрэг тэмцэлд Оросын оролцоог нэмэгдүүлэх зорилготой байсан” гэж бичсэн байна.
Үүнээс гадна Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастер өчигдөр тайлбарлахдаа Вашингтон Пост сонинд гарсан мэдээллийг алдаатай гээд террористуудын аюулын талаар мэдээлэл солилцох нь асуудал биш, ерөнхийлөгч баримтынхаа эх сурвалжийн талаар огт яриагүй гэжээ.
Харин Мягмар гарагийн Нью Йорк Таймсын дугаарт Оростой хуваалцсан тагнуулын мэдээг АНУ-д Израйлиас өгсөн болохыг нэрээ нууцалсан албаных эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
Дональд Трампыг Кремльтэй холбоотой гэх дуулиан өнгөрсөн оны сонгуулийн сурталчилгааны үеэс яригдаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Холбооны Мөрдөх Товчооны захирал Жэймс Комиг Трамп ажлаас нь халсан явдлыг түүний Оростой үүсгэсэн хэлхээ холбоог шалгах гэснээс болсон гэж ажиглагчид үзэж байгаа.
Дээрх шийдвэр нь үнэхээр Оросын асуудлаас үүдэлтэй нь батлагдвал Дональд Трампыг ерөнхийлөгчийн суудлаас нь огцруулах (импичмент) асуудлыг сөхөж болзошгүй болоод байгаа юм.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/10fm |
10fn | Монгол Улс Солонгосчуудын чингэлэгний хар зах болжээ | С.Уул, Өглөөний сонин | 05/17/2017 08:31:00 |
-Хамгийн гол нь, манай хяналтын байгууллагуудыг хуураад байна уу, эсвэл манайхан тэдэнтэй сүжрээд байна уу гэдэг нь ноцтой асуудал-
"Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй”. Татвар бол төрийн орших үндэс, гүн утгаараа улсын тогтнох суурь билээ. Тийм учраас аливаа улсын татварын бодлого нь Үндсэн хуультайгаа тэнцэхүйц үнэ цэнтэй, ач холбогдолтой байдаг. Нэг үгээр шударга татварын бодлоготой байж гэмээнэ төрийн ажил жигд урагшлах бичигдээгүй хуультай.
Харин манай улсад татварын тогтолцоо, ногдуулалт, хяналт шударга гэдэг нь хамгийн ойлгомжтой үнэн болжээ. Тодруулбал, татварын хяналтыг гартаа барьдаг төрийн байгууллагууд зорилтот байнууддаа хэр оновчтой хүрдэг вэ гэдгийг манай сонин цувралаар сурвалжилж, асуудлыг ил гаргахаар ажиллаж байна.
Энэ ажлын эхлэл болгож, гаднын хөрөнгө оруулалттай, дундаж компаниуд манай улсад хэрхэн татвараа төлж байгааг БНСУ-ын тээвэр зуучийн нэгэн компаниар жишээ болгоё. Өмнөд Солонгос улс манай улсын эдийн засагт багагүй үүрэг гүйцэтгэдэг. Албан бус тоогоор 100 гаруй монгол иргэн тус улсад ажиллаж, амьдарч байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол, Солонгосын дунд мөнгөн гуйвуулга, бараа бүтээгдэхүүний тээврээр дагнан үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй компани бий болсон.
Харин эдгээрийн нэг болох “Сеожүүн ложистикс Монголиа” компани манай улсад татвар огт төлдөггүй гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүнийг нэхэн сурвалжилбал, БНСУ-аас карго байдлаар бараа зөөвөрлөдөг энэ компанийнхан Монгол руу оруулж ирсэн чингэлэг /контейнэр/-ийг буцаалгүй энд шууд зардаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Уг нь хууль, журамд зааснаар бараа агуулж ирсэн чингэлгүүдийг буцаах ёстой аж. Харин “Сөожүүн ложистикс Монголиа” компани эдгээрийг Монголд хууль зөрчин борлуулж, үлэмж хэмжээний ашиг олдог хэдий ч сохор зоосны татвар төлдөггүй юм байна.
Дүн мэдээллээс харахад, тус компани зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд 380 гаруй удаагийн гаалийн бүрдүүлэлт хийж, тэр хэрээр чингэлгүүд оруулж ирж заржээ. Хамгийн гол нь каргоны чингэлгүүдийг буцаана гэх утгатай гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг гэдэг нь тодорхой болсон юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, зөвхөн нэг удаадаа л гэхэд 1-99 ширхэг хоосон, эсвэл хуучин чингэлгийг оруулж ирдэг байна. Үүнийг хар ухаанаар тоймлоход “Сеожүүн ложистикс Монголиа”-ийн оруулж ирсэн зарсан чингэлгийн тоо ганцхан жилд мянга мянгаар тоологдохоор болжээ.
Үүнд үндэслэн дахин нэг тоо бодъё. Одоо чингэлгийн ченжийн ханш хэр байгааг сонирхоход, 20 тонных нь 1.6 сая, 40 тонных нь 1.9 сая төгрөгийн үнэд хүрч байгаа ажээ. Тэгвэл зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн дүн буюу 380-аар тоймлон бодоход 700 орчим сая төгрөг болж байна. Харин үүнийг мөнөөх 1-99 ширхгийн дунджаар бодоход, жилд барагцаагаар 2,500 чингэлэг манайд борлуулагдаж байгаа бол 175 тэрбум төгрөгийн орлого олчихсон байгаа гэсэн үг.
Харамсалтай нь энэ их мөнгөнөөс Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар төлөгдөөгүй ба зөвхөн нэг жилийн дүн гэхээр хэтэрхий гэмээр цадиггүй явдал юм.
Энэ компани хаа хаанаас чингэлгүүдээ оруулж ирж байгааг бид сонирхсон. Тэгэхэд Япон, БНСУ, Хятад, Оросын компаниуд дуулдсан бөгөөд эдгээрийг “Seo Joong Logistics” Co.,ltd, “Шандоног Интернатионал Транспорта”, БНХАУ-ын “Shanghai Hyundai Elevator”, “Дуншен", “Тяньжин SJ мөждународное транспортное агенство”, “Экспедиторская ком.с ограниченной Ответственностью”, “Шандоног Ландбридже Интернатионал Транспорта”, “Тяньжин международное транспортное агент”, БНСУ-ын “Such-jou”, “Shinji” Co.,Ltd, “Shinji Global” Ltd, “Sits Logi Korea” Co.,Ltd, “Artsanr" зэргээр тоймлогдож байна.
Ямартай ч “Сеожүүн ложистикс Монголиа” компани нь манай улсад 1998-2012 оныг хүртэл БНСУ-д бүртгэлтэй “SJL" компанийн төлөөлөгчийн газар нэртэйгээр анх байгуулагдаж байсан ажээ. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлж өдгөө тээвэр зуучийн бизнес эрхэлж байгаа нь энэ. Хамгийн гол нь, манай хяналтын байгууллагуудыг хуураад байна уу, эсвэл манайхан тэдэнтэй сүжрээд байна уу гэдэг нь ноцтой асуудал.
Нөгөөтээгүүр Монголыг элдэв хориотой бизнесийн дамжин өнгөрөх бааз болчихсон гэх яриа ч иймэрхүү байдалтай холбоотойг үгүйсгэхгүй. Бид энэ талаар нарийн сурвалжилж, дахин мэдээлэх болно.
| https://ikon.mn/n/10fn |
10fo | Маргааш Сүхбаатарын талбайгаас ЦЕГ-ын зарим үйлчилгээг аваарай | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/17/2017 08:42:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг” маргааш буюу энэ сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд болно.
“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Цагдаагийн ерөнхий газраас иргэд, олон нийтэд зориулан дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллана.
ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОНО
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагааг олгоно.
Мөн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах юм байна.
Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээллийг ч нээлттэй авах боломжтой.
ЖОЛООДОХ ЭРХ БОЛОН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ БАЙГАА БОЛ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ИРЭЭРЭЙ
“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх авч болно. ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвөөс иргэдэд сургалт явуулж, шалгалт авч, эрх сэргээх үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал, жолоочийн бүртгэлийн болон жолоодох эрхийн лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж, шалгалт авах, хуучирсан болон хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох ажлыг зохион байгуулж байгуулна.
Мөн хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгоно.
ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгч, үйлчилгээ үзүүлнэ.
Иргэн та Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг”-т ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхоорой.
| https://ikon.mn/n/10fo |
10fp | Буцалтгүй тусламж буруу гараар орох вий | Б.Өнөртогтох | 05/17/2017 08:45:00 |
-БНХАУ эхний ээлжинд 350 сая, хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдлээ-
Улс төрийн өндөр албан тушаалтан, Төрийн гурван өндөрлөг гаднын улс орнуудад айлчлал хийхээр мордох болгонд “одоо юу л гуйх бол” хэмээн хардаж, хүлээдэг болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Нөгөөдүүл нь ч очих болгонд биднийгээ гар хоосон буцаахгүй юм. Дипломат харилцаа өндөр төвшинд байвал буцалтгүй тусламж хэлбэрээр хэдэн төгрөг өгчихдөг. Үгүй юм аа гэхэд хоёр улсын Засгийн газар, эсвэл банк санхүүгийн байгууллагаараа дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгохоо амлана.
Манайхан ч түүнийг нь голно гэж байхгүй. Үнэгүй юманд нугасгүй гэгчээр өгч л байвал авч л байна. Дараа дараачийн үр дагаврыг нь тооцдог ч үгүй байх. Түүх сөхвөл, манай улс 1991 оноос эхлэн гадаадын зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч эхэлсэн аж. Улмаар 1991-2005 он хүртэл 144 төсөл хөтөлбөрийг гаднын зээл тусламжаар хэрэгжүүлжээ.
Тэгвэл энэ тоо сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. Төр засгийн өндөр албан тушаалтан, Төрийн гурван өндөрлөг очсон газар бүрээсээ зээл, эсвэл тусламж хүсдэг.Тэр болгонд гаднынхан бидэнд тун ч уриалагхан зээл өгнө, эсвэл буцалтгүй тусламж хэлбэрээр хэдэн төгрөг өгчихдөг. Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд үнэ хүндтэйдээ бус монголын газар нутагт байгаа асар их баялаг л тэдний алгаа тэнийх шалтгаан болдгийг худлаа гэж хэлэхгүй биз ээ.
ЕРӨНХИЙ САЙД МӨНГӨ ГУЙХААР ЯВСАН УУ, ЭСВЭЛ...
Энэ сарын 12-15-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д анх удаа айлчилсан. Айлчлах тухай яриа гарангуут л энэ удаад хэдэн төгрөгийн зээл тавих бол гэсэн хардаага байсныг нуух юун. Гэвч, Гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал гуйлга, ашиг хоёрыг хослуулж чаджээ.
Тодруулбал, Хятад улсын дарга Си Зиньпиний санаачилсан “Бүс ба зам” олон улсын дээд төвшний чуулга уулзалтад оролцож Монголын сонирхлыг уламжлан, мөн тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, 21 төсөл хөтөлбөрийг хувийн хэвшил болон Засгийн газрын төвшинд хамтран хэрэгжүүлэхээр ярилцсан нь энэ удаагийн айлчлалын хамгийн том олз байв.
Далай ламын айлчлалаас болж хоёр улсын харилцаа таагүй, улмаар хөнгөлөлттэй зээлээ хойшлуулсан, БНХАУ-ын Чалько компанид өрөө төлсөн ч нүүрсээ 50 гаруйхан ам.доллараар гаргасаар байгаа зэрэг олон тодорхойгүй асуудлыг Ерөнхий сайд цэгцлээд ирэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Бүгдийг нь цэгцэлж чадаагүй ч 48 цагийн айлчлал үр дүнгээ тодорхой хэмжээнд өгчээ.
Нөгөөтээгүүр энэ айлчлалын хүрээнд БНХАУ-аас олгох нэг тэрбум ам.долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ Си Зиньпин дарга мэдэгдсэн. Мөн тус улсын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан спов хэлэлцээрийг сунгахаар тохирсон гээд чихэнд чимэгтэй мэдээ олон дуулдлаа.
Гэвч энэ бол зээл гэдгийг мартаж боломгүй. Мөн зээлийн 95 хувь буюу 950 сая ам.долларыг хаашаа, хэрхэн зарцуулахаа өмнөд хөрш өөрсдөө шийднэ. БНХАУ-тай таагүй уур амьсгалаа зөөлрүүлсэн, улмаар “холын саднаа бус ойрын хөршөө түшнэ” хэмээн сануулсан Си даргын үгийг бид тун овжин ашиглах учиртай юм. Олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй “Бүс ба зам” төслөөс Монгол Улс, БНХАУ-тай адилхан хожих учиртай. Тэгэхийн тулд өргөн, нарийн цариг гэсэн улстөржилтөө хойш тавьж энэ том төсөл хөтөлбөрийн нэгэн амин сүнс, “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.
Ерөнхий сайд энэ удаад “гуйлга гуйсан” ч бас харилцан ашигтай хамтын ажиллагааг орхигдуулаагүй нь эндээс харагдаж байна. Тус улсын манай улсад “талтай” гэдгээ харуулсан дараагийн нэг шийдвэр нь өнөөх л бидний дурладаг буцалтгүй тусламж. Эхний ээлжид өмнөд хөрш 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдэж, улмаар хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн нь эдийн засагт улаан гэрэл асчихсан энэ үед яах аргагүй чихэнд чимэгтэй мэдээ байсныг нуух юун.
ЗАРЦУУЛАЛТ НЬ ТОДОРХОЙ БУС ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
Гэвч буцалтгүй тусламж бүрийг бид алгаа ташаад аваад байж боломгүй. Үнэгүй зүйл зөвхөн хулганын хавханд байдаг гэгчээр хоёр жилийн хугацаанд олгох хоёр тэрбум 350 сая юанийн цаана ямар том эрх ашиг нуугдаж байгааг тоохгүй өнгөрч боломгүй. Уул уурхайн том төсөл үү, эсвэл өөр ямар нэг тохироо байсан уу гэдгийг одоогоор хэлэх боломж алга. Хариу нэхээгүй тус цөөхөн байдгаас хойш энэ их мөнгөний хариуг бид хэзээ нэг өдөр төлж л таараа. Тэр нь том орд газар ч байж мэдэх.
Нөгөө талаар, буцалтгүй тусламжийг юунд зарцуулах нь одоогоор тодорхой бус байгаа. Өмнө нь ч тодорхой байгаагүй. 1991 оноос хойш авсан 26 жилийн зээл, буцалтгүй тусламжийн дийлэнх олонх нь дандаа буруу зарцуулагдсан тоон мэдээ байна. Сангийн яамны өгсөн тооноос зөрдөг, эсвэл зарцуулалтаа буруу хийдэг, хаана юунд зарцуулсан нь мэдэхгүй алга болох нь манайд хэвийн үзэгдэл. Хамгийн сүүлд гэхэд, Кувейт улсаас өгсөн 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хэрхэн зарцуулах талаар маргаж суусаар буцаах шахсан. Төрийн ордноо шинэчилж барих гэж хэсэг бүлэг нь зүтгэлээ. Сүүлдээ Түлэнхийн төв барихад зарцуулах шийд гарч, хамгийн сүүлд хүүхдийн эмнэлэг барихаар болж асуудал намжсан.
Тэгвэл БНХАУ-аас авах буцалтгүй тусламжийг УИХ-аар хэлэлцэх явцад юунд зарцуулах нь тодорхой болох юм билээ. Зарим эдийн засагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн орж ирэх 350 сая юанийн тусламж халамж хэлбэрээр тараагдах вий гэсэн болгоомжлол байгаагаа нуухгүй байна. Сонгууль болгоны өмнө л бэлэн мөнгө тарааж, амлалт өгдөг нь намуудын хувьд бичигдээгүй хууль болсон.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн эрх баригч АН-ынхан Тавантолгойн хувьцааг бэлэн мөнгөөр тарааж “тансагласан”. Чингис бондын мөнгөө хий дэмий үрж орхиод, буцааж төлж чадахгүйд хүрсэн нь худлаа биш. Аргаа барахдаа Олон улсын валютын санд засгийн эрхээ атгуулчхаад тэдний захиалсан хөгжмийг тоглож суугааг худлаа гэж хэлэхгүй биз ээ.
Тиймээс зарцуулалт нь тодорхой бус 350 сая юань сонгуулийн үеэр бэлэн мөнгө хэлбэрээр тараагдаж, эсвэл санал худалдаж авахад зарцуулах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Тэр тусмаа МАН халамжийг чухалчилдаг үзэл баримтлалтай. Хэдийгээр улс орны амьдрал хэцүү байна хэмээдэг ч орд газраа барьцаанд тавьчхаад иргэддээ бэлэн мөнгө тарааж байсан гашуун туршлага тэдэнд бий. Хэнд ч хардах эрх байгаа.
Монгол Улсын сүүлийн таван жилийн хугацаанд авч байгаа буцалтгүй тусламж, гаднын зээл ихэвчлэн байгаа онохгүй явж иржээ. АН эрх барьж байхдаа Чингис бонд авч гудамж, зам засаад өнгөрсөн гэж шүүмжилдэг нь үнэний ортой. Их хаадынхаа нэрээр барьцаалсан бондын мөнгө замын брожур, цэцэг, төсвийн үрэлгэн зардлыг нөхөхөд зарцуулагдаж, өнөөдөр эргэн төлөлт хийх мөнгөгүй болж, улмаар гаднын улс орнуудаас “гуйлга” гуйж сууна.
Үргүй зарцуулалт МАН-ыг эрх барьсан үед ч өөрчлөгдсөнгүй. Энэтхэг, Турк, Япон, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ-ын Эксим банк, Олон улсын валютын сангаас хэдэн зуун сая, цаашлаад тэрбум, тэрбум ам.долларын зээл авах гэрээ хэлцэл өнөө маргаашгүй хийгдэх нь тодорхой болсон. /чуулганаар хэлэлцээд эхэлчихсэн байгаа/ Харамсалтай нь эдгээр зээлүүдийн тун цөөхөн нь бүтээн байгуулалтад зарцуулагдана.
Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.доллар Газрын тосны үйлдвэр барихад зарцуулагдах юм билээ. Харин Валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрт хамрагдсанаар Монголбанкны валютын нөөцийг нэмэх гэнэ. БНСУ-ын Эксим банкны 500 сая ам.долларыг боловсрол, эрүүл мэнд, хөдөө, аж ахуй, ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд ашиглах аж.
БНСУ-ын Эксим банкнаас авах 300 сая ам.долларын зээл мөн л хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдана хэмээсэн ч өнөөдрийг хүртэл энэ салбарт дорвитой том ажил эхлээгүй, бүгд цаасан дээр байгаа. Азийн хөгжлийн банкны 900 сая ам.доллар болон Дэлхийн банкны 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлж, Япон улсаас авах 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2017, 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгээ Сангийн сайд мэдэгдлээ.
Эндээс харахад зээлийн зарцуулалт хэт ерөнхий, бүтээн байгуулалт гэхээс илүүтэй дандаа алдагдлыг нөхөхөд зарцуулагдаж байна. Ийм байхад эдийн засаг сэргэх нь, ногоон гэрэл аслаа гэх мэт хий дэмий улс төрийн шоу, оноо авах гэсэн хийрхэл хэрэггүй юм.
Монгол Улсын төсвийн алдагдал 2017 оны эхний дөрвөн сард 285.5 тэрбумд хүрсэн статистик мэдээг өчигдөрхөн танилцуулав. Эдийн засаг нь өссөн ч төгрөгийн ханш 20 хувиар суларсан таагүй мэдээг ч тэд дуулгав. Банкны хэмжээнд чанаргүй зээл өсөж, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байхад эхлээгүй хэдэн төсөл хөтөлбөрт гарын үсэг зурчхаад эдийн засаг сэргэчихлээ хэмээн шоудах хэрэггүй л байлтай.
Буцалтгүй тусламжаа ч гэсэн бүтээн байгуулалтад, үгүй ядахдаа сургууль цэцэрлэг барих зэрэг бодит зүйлд зарцуулж, авсан зээлээ ашигтай эргэлдүүлж чадаж гэмээнэ эдийн засгаа эрүүлжүүлж, ногоон гэрэл асаачихлаа гэж шоудаж бололгүй яах вэ.
| https://ikon.mn/n/10fp |
10fq | Силвио Берлускони Францын ерөнхийлөгчийг “сайхан ээжтэй аятайхан залуу” гэв | Р.Төмөр, ikon.mn | 05/17/2017 08:46:00 |
24 насаар эгч эхнэртэй Францын шинэ ерөнхийлөгчийг тойрсон хэл ам намдахгүй байна. Саяхан Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони хөрш орныхоо шинэхэн ерөнхийлөгч Эммануэл Макроныг “сайхан ээжтэй аятайхан залуу” гэж тодорхойлсон нь дуулиан тарьжээ.
Даваа гарагт Италийн Монза хотын даргын сонгуульд нэр дэвшигчийн арга хэмжээнд оролцсон Берлускони “ажлын сайн туршлагатай 39 настай залуугийн ард түүнийг хүүхэд байхаас нь халамжилсан сайхан ээж байгаа нь тодорхой” гэж ярьсныг Италийн хэвлэлүүд дамжуулсан байна.
Берлускони гэхдээ Макроны эхнэр Брижит Трогнег нэр дурдаагүй гэнэ. Италийн экс ерөнхий сайд өөрөөсөө үе мултарсан охид бүсгүйчүүдтэй холбогддогоороо алдартай нэгэн. Одоо 80 настай Берлускони өөрөөсөө 49 насаар дүү бүсгүйтэй нэр холбогдож байв.
Тэр бас иймэрхүү дуулиантай мэдэгдэл хийдгээрээ алдартай. 2008 онд Берлускони Америкийн анхны хар арьст ерөнхийлөгч болсон Барак Обамаг “царайлаг, залуухан, наранд борлосон нэгэн” гэж тодорхойлж байсан юм.
Хэлсэн үгийг нь шүүмжилсэн хүмүүсийг тэр хошин шогийн мэдрэмжгүй гэж хариу шүүмжилдэг.
Саяхан Le Parisien сувагт ярихдаа Макрон “Энэ бүх хэл ам Францад эмэгтэй хүнд хандах хандлага ямар байгааг харуулж байна. Хэрвээ би эхнэрээсээ 20 насаар ах байсан бол, бүр хоёр дахь эхнэр нь ийм байсан ч хүмүүс тоохгүй байх байсан” гэж ярьжээ.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/10fq |
10fr | "ДУНД ХУРУУ"-тай мэтгэлцээн | Монголын мэдээ | 05/17/2017 08:56:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Үндсэн хууль өөрчлөх асуудлыг намын дарга нар хэлэлцлээ-
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Энэ удаагийн УИХ ард түмний саналд үндэслэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж ярилцаж байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч туссан.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал энэ удаад яригдсан юм биш. Дөрвөн ч удаа УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг өөрчлөхөөр санал өргөн барьсан. Түүнчлэн, Засгийн газар эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар орон даяар судалгаа явуулсан. Улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулсан энэ арга хэмжээнд түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийлэн, санал асуулгад хамрагдсан.
УИХ-ын даргын захирамжаар 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. 2013 оноос хойш улс орны улс төр нийгмийн амьдралд тулгамдаж буй олон асуудлаар бид зөвшилцөл хийсэн. Энэ удаад ч улс төрийн намуудтайгаа зөвшилцлийн ширээний ард сууж байна” гэв. Хэлэлцүүлэгт МНН-ын дарга О.Бум-Ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МСДН-ын дарга А.Ганбаатар, дэд дарга Д.Энхзаяа, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, ТТЭНН-ын дарга Г.Уянга, Эх орончдын намын дарга Д.Ганбат нарын парламентад суудалгүй намын дарга нар болон парламентад суудалтай намын нөлөө бүхий улстөрчид оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан түүврийн санал асуулга, мөн Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан үр дүн, УИХ-д хүргүүлсэн зөвлөмжийн талаар ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан тайлбар өглөө. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг томилох асуудлыг шийдэх, УИХ-ын 76 гишүүний 19 буюу 4-ний 1 нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал тавьбал огцруулах, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн 3/2 нь үзсэн бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэх мэт асуудлыг зөвшилцжээ.
Мөн УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас 30 хоногийн дотор, эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол УИХ-ыг тараах зарлиг гаргахаас гадна таван яамны нэрийг Үндсэн хуульд тусгах санал олон хүний дэмжлэг авчээ. Засгийн газар нийт 12-13 яамтай байх нь зөв гэж Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар зөвшилцөлд хүрсэн иргэд зөвлөмждөө тусгасан байна. Хэлэлцүүлгийн шатанд нэлээд шүүмжлэл өрнөв.
Мөн парламентад суудалгүй улс төрийн намуудын дарга нар хоорондоо маргалдаж, Төрийн ордонд дунд хуруугаа гаргаж танхайрав. МНН-ын дарга О.Бум- Ялагчтай МСДН-ын дэд дарга Д.Энхзаяа гэх бүсгүй маргалдаж, улмаар Төрийн ордны танхимд дунд хуруугаа гаргаж танхайрлаа. Энэ нь өчигдөр цахим ертөнцөд шүүмжлэл дагуулж, улс төрийн соёл, төлөвшил байхгүй энэ мэт хүмүүс Үндсэн хууль өөрчлөх тухай яриад сууж байж болох уу гэх хэлэлцүүлэг ч өрнөөд амжсан юм.
Мөн өөрчлөх нь зөв буруу гэсэн маргаан ч гарлаа. Тухайлбал, ММН-ын дарга О.Бум- Ялагч үндэсний зөвшилцөл хууль зөрчиж явагдсан учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэв. Нөгөөтээгүүр, эхлээд дордохын долоон заалтаа өөрчилчхөөд дараа нь өөрчлөлт ярих ёстой. Нийгэм эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг Үндсэн хуулиа өөрчлөөгүйгээс болсон гэж би итгэхгүй байна хэмээлээ. Хэлэлцүүлгийн үеэр намуудын дарга нар байр сууриа илэрхийллээ.
Д.Хаянхярваа: Аль нэг намын эрх ашигт захирагдахгүй
/УИХ дахь, МАН-ын бүлгийн дарга/
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль нэг улс төрийн нам, хэн нэг албан тушаалтны эрх ашигт захируулж хийх ёсгүй. Энэ асуудалд ихээхэн ултай суурьтай хандаж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг анхаарч судлах болно.
Б.Цогтгэрэл: Засаж залруулах зүйл байгаа
/МҮАН-ын дарга/
-Нэг нам УИХ-д 65 суудал авсан энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь түүхэн боломж. Энэ бол эрх баригч намын боломжоо ашиглаж хийх ёстой том ажил. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Олон жил ярьсан ч өнөөдөр боломж гарч ирэв үү гэж харж байгаа. Засаж залруулах зүйл байгаа. Давхар дээлний асуудлыг ярих ёстой. Энд эрх баригч нам анхаарах байх.
Л.Гүндалай: Таван яамыг нэрлэх нь зөв
/Ард түмнээ хайрлая намын дарга/
-Тодорхой сэдвийн хүрээнд өөрчлөлт хийнэ гэвэл дэмжинэ. Таван яамыг Үндсэн хуульдаа тусгаж нэрлэх нь зөв гэж бодож байгаа. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх нь хэр оновчтой вэ. Үүнийг дахин ярилцаж, анхааралдаа авах хэрэгтэй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн хүнийг сайдаар томилдог болох хэрэгтэй. Манай нам зарчмын зургаан сэдвийг дэмжиж байна. Уг нь ийм асуудлыг санал асуулгаар шийдэж болохгүй л дээ. Удирдаж байгаа бол удирдсан шиг удирдаад, шийдээд явах ёстой юм.
Г.Уянга: Өөрчлөхийг дэмжихгүй
/ТТЭНН-ын дарга/
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй. Ард нийтийн санал асуулга явуулахыг ч дэмжихгүй байгаа. Үнэхээр өөрчлөхийг хүсэж байгаа бол сум дүүрэг, хорооноос Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг сонгох ёстой. 500 гаруй депутат цуглана гэсэн үг. Тэгж байж л өөрчлөх тухай ярьж болох юм. Цаг хугацаа ч байгаа. 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг эхлээд сонгох болно.
| https://ikon.mn/n/10fr |
10fs | “Намчирхал, улстөржилтөөс үүдэж уул уурхайн салбар хөгжиж чадахгүй байна” | Н.Батзаяа, Монголын мэдээ | 05/17/2017 09:14:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр уул уурхайн салбарын хөгжил тэртээ 1911 онд байгуулагдсан Налайхын уурхайгаас эхлэлтэй. Анх хүрз жоотуугаар хөдөлмөрийн зэвсэг хийж эхэлсэн уул уурхайн салбар 95 жилийн хугацаанд гүний уурхайн алсын зайн роботикийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэмжээнд хүртэл хөгжиж, 40 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж буй томоохон салбар.
Энэ жил тус салбарын 95 жилийн ой тохиож байгаа бөгөөд салбар яамнаас олон ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа аж. Үүний нэг нь “Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган” юм. Энэхүү чуулга уулзалт өчигдөр Орхон аймагт болж өндөрлөлөө.
Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгууллаа. Уулзалтад, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, А.Ундраа, Н.Амарзаяа, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Архангай, Булган, Дархан- Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Чуулга уулзалтыг нээж, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар түүхий эд бэлтгэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилт тавин ажиллаж байна. Салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд үүсмэл ордыг ашиглах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг батлууллаа. Бид зөвхөн хууль тогтоомж батлаад зогсох бус байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг дэмжин ажиллах шаардлагатай байна. Үүсмэл ордыг зөв зохистой ашигласнаар улс орны хөгжилд ямар их ач холбогдол, хувь нэмэр оруулах боломжтойг Орхон аймгийн Ачит эх, Эрдэнэт үйлдвэрийн жишээ тодхон харуулж байна.
Эдгээр үйлдвэр Орхон аймгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажлын байр нэмэгдүүлж байгаа. Цаашид үүсмэл ордын ашиглалтыг сайжруулах, стратегийн болон нөөц нь тогтоогдсон томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллах болно” гэв. Мөн чуулга уулзалтад оролцогчид 2016 онд уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэг хувийг бүрдүүлсэн гэдгийг онцолж байлаа.
Үүний дараа Уул уурхайн салбарын эрх зүйн орчин, Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц, Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа гэсэн гурван сэдвийн хүрээнд чуулга уулзалтад оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд салбарын хөгжилд анхаарч, цаашдын үйл ажиллагаанд нарийн тусгах санал, санаачлагаа хэлсэн юм. Энэ үеэр бид чуулгад оролцогч УИХ-ын гишүүд болон бусад албаны төлөөллүүдтэй уулзаж, ярилцлаа.
Ч.Цогтбаатар: Уул уурхайн тухай хуулийг шинээр боловсруулж, УИХ-д өргөн барина
/УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн/
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсан. Үндсэн чиглэлийн хүрээнд уул уурхайн салбартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тусгагдсан байдаг. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, , Үйлдвэрлэл технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Уул уурхайн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм.
Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн орчныг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд Уул уурхайн тухай хуулийг шинээр боловсруулж, УИХ-д өргөн барина. Энэхүү хуулийн үзэл баримтлал нь батлагдсан. Одоогийн байдлаар хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн компаниудтай холбоотой асуудал яригдлаа.
Уг асуудлыг тодорхой хуулийн хүрээнд шийдэж байгаа. Хэрвээ компани байгаль орчинд ноцтой хохирол учруулсан бол мөнгөн торгуулиас гадна эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл зохицуулалт бий. Ер нь уул уурхайн салбарын хариуцлагыг сайжруулах, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах шаардлага байгаа. Тиймээс Уул уурхайн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг дагалдуулаад Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг давхар боловсруулах ч шаардлага гарна.
Б.Баатарсүх: Засгийн газар Хүнд үйлдвэрийн салбарт дөрвөн том төсөл хэрэгжүүлнэ
/УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга/
-Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбар хөгжлийнхөө эхлэл үед байна гэж ойлгож болно. Шинэ Засгийн газраас Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн дөрвөн том төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Дээрх төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай.
Тухайлбал, Импортын хэмжээ нэг тэрбум ам.доллараар буурч, гадаад худалдааны эдийн засгийн ашиг нэмэгдэнэ. Бид жилд нэг тэрбум ам.доллараар нефть бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэхүү гадаад урсгалыг зогсоосноор ам.долларын савлагааг зогсоож чадах юм. Мөн 2,800 гаруй шууд, 3,000 гаруй шууд бус ажлын байр нэмэгдэнэ. Валютын гарах урсгал 25 орчим хувиар буурч, ам.долларын ханш 30 хувиар буурах боломж бүрдэнэ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 30 орчим хувиар нэмэгдэх орчин бүрдэх юм.
Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөвт татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 300 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой. Дээрх төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоогоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдлээ. Зэс боловсруулах үйлдвэрт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бид одоогийн байдлаар судалгаа хийж, хөрөнгө оруулагчаа хайж байна.
Нэг эерэг зүйл ажиглагдаж буй нь гадаадын хөрөнгө оруулагчид хүнд үйлдвэрийн салбарыг их сонирхож байгаа. Тухайлбал, Зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах саналыг Герман улсын хоёр, БНХАУ-ын дөрвөн компани тавьсан. Салбар яамнаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Түүнээс гадна нэн тэргүүнд үйлдвэржилтийн зургийг гаргана. Мөн хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг боловсруулахаар ажиллаж байна.
Г.Тэмүүлэн: Эрхзүйн орчин, салбарын тогтолцоог анхаарах шаардлагатай
/УИХ-ын гишүүн/
-Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Төвийн бүсийн чуулганыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Чуулганы салбар хуралдаанаар хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц шийдлийг ярилцсан. Би түрүүнд илтгэлдээ дурдсан. Бид олон жил нэг асуудлаа ярьж байна. 20 жил, 40 жил яригдсан төсөл хөтөлбөрүүд байна. ТЭЗҮ хийж байгаад л олон удаа нэг төслөө ярьдаг.
Хийсэн ТЭЗҮ-г нь аваад үзвэл өртөг зардал нь нэмэгдчихсэн байх жишээтэй. Хүнд үйлдвэрийн салбарт хамгийн эхэнд эрхзүйн орчин, салбарын тогтолцоог нэлээд анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэгдсэн бодлого, тогтолцоогүй байна гэсэн үг. Шулуухан хэлэхэд, салбарын бодлогын хүрээн дэх улстөржилт, намчирхлын асуудлаас болж салбарын бодлого тогтвортой байж чаддаггүй, хэрэгждэггүй.
Ийм л нөхцөл байдал үүссэн. Үүнийг эцэслэх зайлшгүй шаардлагатай. Манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд УИХ-аар маш олон стратегийн төсөл орж, хэлэлцэгдэж байгааг иргэд мэднэ. Үүнээс ганцхан Оюутолгойн төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдсан. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй.
1,000 инженерийн зөвлөгөөн боллоо
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК жил бүр үйлдвэрийнхээ бүтээмж, инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнг дүгнэх, үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд мэргэжилтнүүдийн үзэл бодлыг тусгах, оюуны бүтээлийг дэмжин сурталчлах зорилгоор “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөн энэ сарын 15-нд Эрдэнэт хотод болж өндөрлөлөө.
Тус зөвлөгөөнийг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Инженерийн боловсрол эзэмшинэ гэдэг нэр төрийн хэрэг байдаг билээ. Дэлхий ертөнцөд инженер хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн төлөө улс орон бүр өөрийн гэсэн бодлоготой үйл ажиллагаа явуулдаг. Түүний дотор Засгийн газар болон холбогдох байгууллагууд инженерүүдээ дэмжих, инженерүүдийнхээ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулдаг билээ.
Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1000 инженерийн зөвлөгөөнийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр бид инженерүүдийнхээ сэтгэн бодох ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээлийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг нь хангах ажлыг үе шаттайгаар хийдэг. Цаашид шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улс орны хөгжилд инженерүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, бодитой туслалцаа үзүүлнэ. Өнөөдрийн зөвлөгөөн Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ой давхцаж байгаа.
Эрдэнэт үйлдвэрийг 40 гаруй жил ажиллахад шинжлэх ухааны үндэстэй шийдлийг гаргаж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэр шинжлэх ухааны холбоог бэхжүүлэхэд, сэтгэл зүрх, цаг зав гарган ажилласан үе үеийн инженерүүдэд ажлын амжилт хүсье” гэв. Тус зөвлөгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр ХХК-д тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдаан зарлажээ.
Уралдаанд хөгжлийн бодлого, хүний нөөцийн бодлого, техник, технологийн бодлого, ХАБЭАБОХ бодлого гэсэн таван үндсэн чиглэлээр 50 гаруй илтгэл ирсэн байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “1000 инженерийн зөвлөгөөн”-ний үеэр чиглэл бүрд шалгарсан шилдэг таван илтгэгч илтгэлээ танилцуулсан юм. Энэ үеэр илтгэгчидтэй цөөн хором ярилцлаа.
Д.Зоригтхүү: Тээрэм солих хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх боломжтой
/Баяжуулах фабрикийн Шинэ техник технологи хариуцсан Тэргүүлэх мэргэжилтэн, Техникийн ухааны доктор/
-Манай баяжуулах фабрик 1989 онд ашиглалтад орсон дөрвөн тээрмийг 2018-2019 онд солино. Тээрэм солих хугацаа бол 2-3 сар гэж тооцож байгаа. Хамгийн гол ажлыг гүйцэтгэж буй тээрмүүд зогсохоор хүдэр бэлтгэх боломжгүй болно. Үүнээс шалтгаалж зэс, молибден ялгаж чадахгүй болно. Мөн тээрэм зогсох хугацаанд 10-15 сая ам.долларын мөнгөн урсгал тасалдах нөхцөл үүснэ.
Үүнээс урьтаж хүдэр бэлтгэлийн хүчин чадлаа нэмж чадвал тээрэм солих хүртэл хугацаанд одоогийн үйл ажиллагаагаа хадгалаад явах боломжтой. Энд хоёр шийдэл бий. Нэгдүгээрт, өндөр даралтын нунтаглагч бул гэж технологийг хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар манай улсад хараахан орж ирээгүй. Уг технологийг хэрэгжүүлснээр хүдэр бэлтгэх хүчин чадлаа нэмэх, цахилгаан эрчим хүч хэмнэх зэрэг давуу талтай.
С.Нармандах: 1.5 сая ам.доллар хэмнэх боломжтой
/Хөгжлийн хэлтсийн уулын инженер, Техникийн ухааны магистр/
-Манай үйлдвэрийн хүдрийн ил уурхай баяжуулах фабрикийн хооронд хүдрийн агуулгын зөрүү гардаг. Энэ агуулгын зөрүүг багасгахын тулд гурван багц судалгааны ажил хийлээ. Үүний нэг судалгааны ажлаа өнөөдөр танилцууллаа. Уг судалгаа нь агуулгын зөрүүнд ил уурхайн цооногоос авсан дээжлэлт хэрхэн нөлөөлж байна, түүнд алдаа буй эсэхийг шалгах зорилготой.
Судалгааны үр дүнд дээж бэлтгэх процесст хоёр шаттай шинэчлэлт хийснээр 1.5 сая ам.доллар хэмнэх боломж бүрдсэн. Дээж авах хэрэгсэл болон дээж бэлтгэх процесст 50-60 мянган ам.долларын өртөг бүхий нэг бутлуур нэмж тавьснаар 1.5 сая ам.доллар хэмнэх боломжтой.
| https://ikon.mn/n/10fs |
10ft | Арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдаж байгаатай холбогдуулан Монголбанкнаас МЭДЭГДЭЛ гаргалаа | ikon.mn | 05/17/2017 09:14:00 |
Арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдаж байгаатай холбогдуулан гаргасан Монголбанкны мэдээлэл өчигдөр орой мэдээлэл хийлээ.
Олон нийтийн цахим сүлжээгээр “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана. Монголбанк ХХБ-ны дампуурлыг долоодугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн” хэмээн худал мэдээллийг тараасан байна.
Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Монголбанк нь арилжааны банкны активын ангилал, зохистой ажиллагаанд хяналт шалгалт тавьж явдаг.
Иймээс Худалдаа Хөгжлийн банк нь 2017 оны 4 сарын 30-ний өдрийн байдлаар Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган хэвийн үйл ажиллагаа эрхэлж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Хуурамч нэр хаягаар тараасан, үндэслэлгүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй, олон нийтийн цахим сүлжээнд түгээхгүй байх, иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье гэлээ. | https://ikon.mn/n/10ft |
10fv | Нийслэлийн сургуулиуд анх удаа 30 мянга давсан зургаан настан хүлээн авна | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 05/19/2017 09:00:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Ирэх хичээлийн жилд Нийслэлийн хэмжээнд 32,500 орчим хүүхэд Ерөнхий Боловсролын Сургуульд/ЕБС/ элсэн суралцах юм байна.
Энэ нь өмнөх оны хичээлийн жилээс 4,000 орчмоор илүү байгаа учраас хаврын улиралд элсэлтийн бүртгэл явагдаж байгаа ажээ.
Урд урдны жилүүдтэй харьцуулбал ЕБС-иудын тоо өссөөр байгаа тухай Нийслэлийн Боловсролын Газрын Бодлого Зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул ярьж байв.
Одоогийн байдлаар нийт 225 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 29 нь гурван ээлжээр хичээллэж байна.
Дээрх 29 сургуульд хичээлийн цаг багатай учраас ихэвчлэн бага ангийн бүлгүүд гурван ээлжээр хичээллэдэг юм байна.
Гэхдээ жил ирэх тусам сургуулиудын тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. 2012 оноос хойш сургуулиудын тоо нэмэгдсэн талаар дараах үзүүлэлтээс тодорхой харж болно.
Ерөнхий Боловсролын Сургуулийн тоо, сүүлийн таван жилээр.
Нөгөө талаас сургуульд элсэн суралцагчдын тоо жил бүр нэмэгдсээр иржээ.
2012 оны хичээлийн жилээс хойш жил бүр хэдэн хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцсаныг доорх графикаар харууллаа.
Нэгдүгээр ангийн элсэлт.
Сургууль болон элсэгчдийн тоо тогтмол өсч байгаа ч өнөөдөр гурван ээлжээр хичээллэдэг байдал хэвээр байна.
Харин "Ирэх хичээлийн жилээс хэд хэдэн сургууль ашиглалтад орохоос гадна цаашид Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт болон улсын төсвөөс сургууль барих төлөвлөгөөтэй байгаа.
Тэгэхээр сургуулиудын ачаалал багасч, гурван ээлжээр хичээллэхгүй болно" гэж Ц.Жаргалантуул онцолж байсан юм.
Ерөнхий Боловсролын Сургуульд элсэгчдийн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын Газрын Бодлого Зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас дараах зүйлийг тодрууллаа.
-Энэ жил хэдэн онд төрсөн, хэдэн хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлэв?
-Энэ жил 2011 онд төрсөн 32,500 хүүхэд бүртгэж авах ёстой. Өмнөх хичээлийн жил 28,000 орчим хүүхэд элсэж орсон.
Бүртгэлийн ажил ерөнхийдөө дуусч байна. Удирдамжид тавдугаар сарын 22-ны өдөр нэгдсэн дүнгээ ирүүлэх ёстой гэсэн журам бий. Харин урьдчилсан байдлаар 20,800 орчим хүүхэд нэгдүгээр ангид бүртгүүлсэн байна.
Энэ нь нийт элсэх ёстой хүүхдүүдийн 65 хувь юм. Бүртгэлийн ажлыг хавар хийж байгаа нь тухайн сургууль хэчнээн хүүхэд элсүүлэх, хэчнээн багш ажиллуулахаа тогтоох, болон нэгдүгээр ангийн хүүхдийн тооноос хамааран дараа жилийн төсөв батлагддагтай холбоотой.
-2012 оны нэг, хоёрдугаар сард төрсөн хүүхэд яах вэ?
-БСШУСЯ-нд удирдлагын мэдээллийн систем гэж байдаг. Энэ системд бүх шатны боловсролын мэдээлэл бий.
Удирдлагын мэдээллийн системд шилжсэнтэй холбоотойгоор сүүлийн гурав, дөрвөн жилийн турш оноор нь тооцож байна.
Бидний баримталж байгаа гол бодлого бол хүүхдийг насанд нь сургуульд сургах.
Оноор нь тооцож үзнэ гэхээр тухайн хүүхэд тэр ондоо л зургаан нас хүрч байх ёстой гэсэн үг. Тэгэхээр үүн дээр ямар нэг асуудал байхгүй.
Нөгөө талаас бидний баримталж байгаа гол бодлого бол хүүхдийг насанд нь сургуульд сургах.
Бага насны хүүхдэд насных нь онцлогоос хамаараад сарын хугацааны өөрчлөлт ч тод илэрдэг.
Тэгэхээр бид хүүхдийг насанд нь сургуульд сургах гэсэн шаардлагыг тавьж ажиллаж байна.
-Элсэгчдийг бэлтгэл сургалтад суулгана гэж байсан. Энэ талаар?
-Нэгдүгээр ангийн хөтөлбөрийн эхний 60 цаг нь бэлтгэл ангийн хөтөлбөр байна. 60 цаг гэхээр ойролцоогоор гурван долоо хоног гэсэн үг.
Бэлтгэл ангийн хөтөлбөрийн хүрээнд сургуультайгаа танилцах, багштайгаа харилцаж сурах, гар зүгшрүүлэх дасгалыг хийнэ.
Тэгэхээр хаврын улиралд урьдчилан сургуульд бэлтгэнэ гэсэн ойлголт байхгүй.
-Сургуулийн хүрэлцээ хэр байна. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэдэг шүү дээ?
-Өнгөрсөн хичээлийн жилд 31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаснаар 2020 он гэхэд бүх сургуулийг хоёр ээлжинд оруулна.
Энэ хичээлийн жилд хэд хэдэн сургууль ашиглалтад орж, хоёр сургууль гурван ээлжээр хийчээллэхээ больсон.
Ирэх намар БЗД-ийн 14-р сургууль, ХУД-ийн 32-р сургууль ашиглалтад орно. Мөн улсын төсөв болон Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэд хэдэн сургууль баригдана.
Санхүүжилт нь шийдэгдээд, төлөвлөгөө гарсан байгаа. Намар бүр тодорхой болно гэж бодож байна.
-Сургалтын цөм хөтөлбөрийн тухайд?
-Сургуулийн Өмнөх Боловсролын цөм хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, мөрдөгдөж байна. Бага боловсролын цөм хөтөлбөр дөрөв дэх жилдээ мөрдөгдөж байгаа. Цаашид өөрчлөгдөхгүй.
Хаврын улиралд урьдчилан сургуульд бэлтгэнэ гэсэн ойлголт байхгүй.
Суурь боловсролын буюу 6-9 дүгээр ангийн цөм хөтөлбөр мөн өөрчлөгдөхгүй.
Харин гол өөрчлөгдөх гээд байгаа нь 11-12 дугаар анги буюу ахлах ангийн хөтөлбөр.
Ахлах ангийн хөтөлбөр дээр өнгөрсөн жил хичээлийн сонголтыг оруулж ирсэн.
Хэтэрхий их сонголттой байсан нь хүүхдийн тоо, анги бүлэг цөөтэй сургуульд тохиромжгүй байсан учраас түр зогсоож, улсын хэмжээнд судалгаа хийсэн.
БСШУС-ын сайдын сонголт багатай, бүх ерөнхий эрдмийн хичээлийг ангиар нь оруулах чиглэлтэй А103 тушаал гарсан.
Үүн дээр нэг жилийн турш туршиж үзлээ. Ажлын хэсэг байгуулагдан энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ирэх хичээлийн жилээс өмнө шийдэгдэнэ. | https://ikon.mn/n/10fv |
10fw | Шүгэл үлээсэн хүүхдүүд хохироод үлдэх үү? | Т.Батсайхан, Зууны мэдээ | 05/17/2017 09:42:00 |
Гэрэл зургийг mpa.mn
50 жилийн түүхтэй 29 дүгээр сургуульд бугшсан ёс зүйгүй асуудлыг сурагчид нь зориг гарган нийгэмд хүргэлээ. Монголд анх удаа хичээл хаялт зарлан, өөрсдийн асуудлаа олон нийтийн анхаарлын төвд аваачиж чадсан. Сонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Би энэ сургуульд сурч байлаа. 50 жил энэ сургуульд бугшсан бузар булай асуудлууд энэ цаг үед тэсэрч байна. Сурагчдынхаа зоригийг үнэлж байна. Тэднээр бахархаж өрөвдөж суулаа. Энэ асуудлуудыг гаргаж чадаагүй л болохоос өмнө нь манай сургуульд байсан зүйл” хэмээж байв.
Гэхдээ 29 дүгээр сургуулийн сурагчдын зориглон хийсэн тэмцэл хэр үр дүнтэй зүйл байв. Тэдний иргэний зориг өнөөдөр хаана хүрч, хүүхдүүд хүссэн үр дүндээ хүрч чадсан уу. Энэ эргэлзээтэй л асуудал.
Тэд мэдэх, суралцах эрхийн төлөө тэмцсэнийхээ дүнд байцаалт өгөх хэмжээнд хүртлээ дарамтлуулсан, одоо ч хичээл хаялт зохион байгуулсан, оролцсон, мэдээлэл өгсөн хүүхдүүдийг хонхны баярт нь оролцуулахгүй гэх зэргээр дарамталж байгааг эх сурвалжууд хэлж байна. Тэгэхээр тэдний “тэмцэл” төдийлөн үр дүнд хүрсэнгүй гэж харагдаад байна. Нийгэмд нэг хэсэгтээ шуугиан болоод л намжиж байна. Өнгөрсөн хугацаанд 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн тэмцэл хэрхэн өрнөснийг тоймлоё.
Гуравдугаар сарын 27. Сурагчид өглөөний 08:30 цагаас эхлэн багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл илэрхийлэн хичээл хаялт зарлалаа. Тэд бусдын адил чанартай боловсрол эзэмших, дохионы хэлийг чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дараа илэрхийлжээ. Гэсэн ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй тул хичээлээ хаяхаар шийдсэн нь энэ юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 12.1-д сонсголгүй иргэдийн эх хэл нь дохионы хэл мөн гэж заажээ. Мөн сонсголгүй хүүхэд ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр, эх хэлээрээ боловсрол олж авах бүрэн эрхтэй гээд Боловсролын хуульд тусгасан байдаг. Тэд энэ л эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэн байдаг.
Гуравдугаар сарын 29. Тус сургуулийн захирал асан Б.Батсайхан мэдэгдэл хийв. Тэрбээр “Багш нарын чадварын хувьд бүгд л их, дээд сургууль төгссөн. Тусгай сургуульд ажиллуулахын тулд давхар давтан сургалтад суулгадаг. Багш нарын чадвар харилцан адилгүй байх нь зөв. Гэхдээ мэргэжлийн дохионы хэлний орчуулагч шиг байх шаардлагагүй. Ямар ч байсан хүүхдүүдтэй ярилцаж, хичээлээ ойлгуулах чадвартай л байх ёстой. Тэр шаардлагыг бид тавьдаг” гэсэн байдаг.
Дөрөвдүгээр сарын 5. 29 дүгээр дунд сургуулийн хашаанд барилга барихаар хашаа татаж, барилгын ажил эхлүүлсэн нь эсэргүүцэлтэй тулгарсан. Хэрэв хүүхдүүд жагсаал зохион байгуулаагүй, олон нийтийн анхаарлыг өөрсдийн зүгт хандуулаагүй бол тэд газраа булаалгах байсныг үгүйсгэхгүй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг болон хоёр сургуулийн дотуур байр байрладаг 756 ам.метр газрын гэрчилгээ 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг. Гэвч Сүхбаатар дүүргийн Нийгмийн хамгааллын төвийг энд барих зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар шийдвэрлэжээ. Хүүхдүүдийн эсэргүүцлээс шалтгаалан Хотын дарга С.Батболд газрын зөвшөөрлийг тухайн өдөрт нь багтаан цуцалсан байдаг.
Дөрөвдүгээр сарын 25. Тэдний тэмцлийн хамгийн хүнд хэсэг гэж хэлж болно. 29 дүгээр сургуульд өрнөж буй ёс зүйгүй асуудлыг “Чимээгүй хашхираан” нэвтрүүлэг хөндөж олон нийтэд хүргэлээ. Нэвтрүүлгийн үеэр есөн сурагчаас ярилцлага авахад тэдний гурав нь бэлгийн дарамтад орж байснаа ярьсан. Энэ мэдээлэл олон нийтийг цочролд оруулсан. Нэвтрүүлгийн дараа тус сургуулийн захирал асан Б.Батсайхан “Хүүхдүүд бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог” гэж хэлээд сууж байсан нь төр засгаас энэ сургуульд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй гэдгийг нотолж байв.
Дөрөвдүгээр сарын 26. Тусгай сургуулийн асуудалтай холбогдох Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тус сургуулийн захирал Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний хөдөлмөрийн гэрээг зөрчсөн хэмээн үзсэн юм. Сургуулийн захирал зүгээр дуугүй явахыг хүссэнгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн жагсаал зохион байгуулаад амжив.
Дөрөвдүгээр сарын 27. Тус сургуулийн захирлаар Н.Сарантуяаг томиллоо. Тэрбээр 29 дүгээр сургуульд дохионы хэлний багшаар ажилладаг байв.
Тавдугаар сарын 12. БСШУС-ын сайдын Тусгай сургууль, цэцэрлэгийн талаар тушаал гаргав. Үүнд 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, зургаадугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд тэдний тэмцэл ийн өрнөсөн байдаг. Сургуулийн захирлаа унагаж, боловсролын салбарыг ч нэлээд өндөлзүүлээд авсан. Хэвлэл мэдээллийнхэн ч тэдний “хашхираан”-нд томоохон байр суурь эзэллээ. Гэвч хүүхдүүдийн чин хүсэл биелсэн болов уу.
Дарамтгүй, ялгаварлан гадуурхалтгүй байж мэдэх, сурах эрхээ тэд хамгаалж авч үлдэж чадсан эсэх нь эргэлзээтэйгээр энэ дуулиан намжиж байх шиг. Хамгийн сүүлд буюу энэ сарын 10-нд Сонсголгүй иргэдийн холбооноос мэдээлэл хийхдээ 29 дүгээр сургуулийн хичээл хаялт хийсэн, хэвлэл мэдээлэлд хандсан хүүхдүүдийг хонхны баярт нь оролцуулахгүй гэсэн талаар хэлж байв. Тэгэхээр тэдний тэмцэл үр дүнд хүрсэнгүй, тэнд очих дарамт шахалт үргэлжилсээр байгааг дуулгая.
| https://ikon.mn/n/10fw |
10fx | Элсэлтийн шалгалтдаа бэлэн үү? | СУРТАЛЧИЛГАА | 05/17/2017 09:35:00 | Та инженер болохоор шийдчихсэн үү? Тэгээд хаана ямар сургуульд элсэж, аль сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх талаар бодож сууна уу? Эсвэл сонгосон сургууль тань элсэлтийн шалгалтаа хэрхэн яаж авдаг тухай оньсого таавар болж байна уу?
Магадгүй та инженер болохоор шийдээд элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа бол германы сургалтын стандарт бүхий сургалтын хөтөлбөртэй, монголдоо хамгийн анхны орчин үеийн тохилог оюутны хотхонтой, төрийн өмчийн отгон их сургууль болох Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль элсэгчиддээ шалгалтын талаарх мэдээллээ харамгүй түгээж байна. Бид тус сургуулийн элсэлтийн шалгалтын комиссын гшиүүн профессор Б.Батцэнгэлтэй уулзаж хэдэн хорм ярилцлаа.
- Бид өмнө танай сургалтын албаны дарга Н.Гантулгатай уулзаж сургуулийн талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа хүргэсэн. Түүний ярианаас танай сургуулийн оюутан болохын тулд тодорхой шалгаруур давах хэрэгтэй гэж ойлгосон. Тэгэхээр та энэ удаа манай уншигчдад МГТИС-ийн элсэлтийн шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч, ямар ямар шалгалт авдаг, хэрхэн зохион байгуулдаг гэх зэрэг?
- За баярлалаа. Юуны түрүүнд танай сайтын уншигчид болоод та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сургуулийн тухай өмнө дэлгэрэнгүй мэдээлсэн учраас би сургуулийнхаа Элсэлтийн шалгалтын талаар тодорхой мэдээлэл хүргэе. Манай шалгалт “Байгалийн ухааны нэгдсэн”, “Англи хэлний түвшин тогтоох” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг.
“Байгалийн ухааны нэгдсэн шалгалт нь дотроо математикийн агууламж 50 хувь, физикийн агууламж 30 хувь, химийн агууламж 20 хувь бүхий нийт 100 онооны даалгавартай. Ерөнхийдөө гүйцэтгэх даалгавруудтай, нийтдээ 150 минут буюу 2 цаг 30 минут үргэлжилдэг.
Харин англи хэлний шалгалтанд дүрэм, унших, бичих, сонсох гэсэн үндсэн дөрвөн чадварыг шалгасан тус бүр 25 хувийн үнэлгээтэй 100 онооны даалгаврууд багтдаг. Шалгалтын хугацаа 180 минут буюу 3 цаг үргэлжилнэ.
- Шалгалт тестийн хэлбэрээр явагддаг уу?
- МГТИС-ийн шалгалтыг ер нь тестээр авдаггүй. Тест бол хүний мэдлэгийг шалгахад төдийлөн хангалтгүй гэж үздэг учраас бид даалгаврын гүйцэтгэлийг илүү харж дүгнэдэг. Энэ арга нь тухайн элсэгчийн мэдлэгийн чанар, түвшинг тогтооход илүү бодитой байдаг. Ийм шалгуураар оюутнаа элсүүлэх нь бид цаашид сайн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах гол суурь болж өгдөг.
Энэ дашрамд, хэрэв МГТИС-ийн элсэлтийн шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн бол манай цахим хуудсан дахь элсэлтийн шалтгалтанд бэлтгэх жишиг даалгавруудаас авч өөрийгөө сорих боломж бас бий гэдгийг хэлье.
- Шалгалтын босго онооны талаар тодруулах уу?
- Байгалийн ухааны шалгалтын хувьд нийт гүйцэтгэл 60 хувиас дээш бол бакалаврын хөтөлбөрт шууд элсэх нөхцөлийг хангана. Харин 40-60 хүртэлх онооны хооронд үнэлгээ авсан бол инженерийн нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт орох боломжтой байгаа.
Англи хэлний хувьд B1, B2 (20-49 оноо) түвшний мэдлэг хангасан бол бэлтгэл хөтөлбөрт, С1 (50-аас дээш оноо) түвшний мэдлэг хангасан тохиолдолд бакалаврын хөтөлбөрт шууд элсэн суралцах боломжтой.
- Шалгалтын дараа ямар хугацааны дотор дүнгээ мэдэх боломжтой вэ.
- Шалгалт авснаас хойш ажлын 5 хоногт сургуулийн албан ёсны цахим хуудсаар бид шалгалтын дүнг мэдээлнэ.
- Бүртгэл одоо явагдаж байгаа юу?
- Бүртгэл явагдаж байгаа. Энэ сарын 19-нийг дуустал бүртгэнэ. Хараахан бүртгүүлж амжаагүй элсэгчид байгаа бол манай сургуулийн www.gmit.edu.mn хаягаар ороод ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭХ гэсэн хуудас руу ороод асуултуудын дагуу хариулаад бүртгүүлнэ. Энэ нь урьдчилсан бүртгэл байгаа.
ЕБС төгсөгчдийн хувьд ЭЕШ-ийн дүн гарсны дараа манай үндсэн суурь хичээлүүд болох математик, хими, физик, англи хэлний шалгалтуудын хоёрт нь 500-аас дээш оноо аваад манай элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн бол МГТИС-ийн оюутан болох нөхцөлийг хангана гэсэн үг.
- Шалгалтанд ирэхдээ ямар бэлтгэл хангаж ирэх вэ? Хориглосон болон зөвшөөрсөн зүйлс бий юу?
- Юуны түрүүнд биеийн болоод сэтгэл зүйн бэлтгэлээ сайтар хангаж ирэх хэрэгтэй. Зарим элсэгчид шалгалт гэхээр хэт их стрест ордог. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, өгөгдсөн цагийг зөв хуваарилж, даалгавраа анхааралтай гүйцэтгэх нь чухал. Шалгалтанд иргэний үнэмлэхтэй ирнэ.
Үзэг, бал, шугам болон програмчлалгүй тооны машин авч орохыг зөвшөөрнө. Үелэх систем, томъёоны хураангуй гэх зэрэг материал авч орохыг хориглоно. Хэрэв шалгалтын үеэр зөвшөөрснөөс бусад зүйлс ашиглах, хуулах үйлдэл илэрвэл шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийн мэдлэг чадвартаа найдаж орох нь чухал.
- Элсэлтийн шалгалтыг хаана зохион байгуулах вэ? Орон нутагт явагдах уу?
- Тэгэлгүй яахав, бид орон нутгийн элсэгчдэд боломж олгох үүднээс тодорхой бүсийн аймгуудаар шалгалтыг зохион байгуулна. Анх бид шалгалтаа зөвхөн Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх сургуулийнхаа хотхонд зохион байгуулдаг байсан. Өнгөрсөн жил эцэг эх, хүүхэд залуусын хүсэлтээр тодорхой орон нутгуудад зохион байгуулж байсан.
Харин энэ жилийн хувьд Улаанбаатар хотод Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхон болон баруун зүүн, төвийн бүсийн Архангай, Өвөрхангай, Эрдэнэт, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Дархан, Өмнөговь, Баян-Өлгий, Увс, Дорнод зэрэг нийт 11 аймаг, орон нутгийн Боловсрол соёлын газруудтай хамтран бүр өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Шалгалт 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11:00 цагт дээрх газруудад зэрэг зохион байгуулагдана. Тиймээс энд нэр дурьдагдаагүй орон нутгийн элсэгчид хэрэв хүсвэл ойролцоох орон нутагтаа очиж МГТИС-ийн элсэлтийн шалгалтанд орох боломжтой.
Улаанбаатар хотын элсэгчдийн хувьд нэг зүйлийг анхааруулахад энэ өдөр нийтийн гүйлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдах учраас төв замын хөдөлгөөн хязгаарлалтад орж байгаа юм байна. Тиймээс бид ДҮНЖИНГАРАВ худалдааны төвийн зогсоолоос элсэгчдээ нэгдсэн журмаар өглөө 09:30 цагт сургуулийн хотхон руу тээвэрлэх болсныг анхааруулж байна.
- Шууд элсэх тохиолдол байх уу, шалгалтгүйгээр?
- Байж болно. Байгалийн ухааны хичээлүүдээр улсын олимпиадуудад өндөр амжилт гаргаж байсан тохиолдолд МГТИС-ийн шалгалтанд орохгүйгээр элсэх боломж бий. Үүнээс гадна шалгалтын үр дүнгээс хамаарч тэтгэлэгтэй суралцах бүрэн боломжтой.
- Шалгалт хэрхэн зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
| https://ikon.mn/n/10fx |
10fy | QUIZ: Англи хэлний ОЙРОЛЦОО УТГАТАЙ үгсийг хэр сайн мэдэх вэ? | Р.Түвшин, iKon.mn | 05/17/2017 09:48:00 | Англи хэлний мэдлэг шалгах сорил
0/23
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
‹
›
1
Choose the BEST synonym for: abide
tolerate
form
descend
leave
2
expand
spoon
widen
fend
contract
3
ephemeral
fugacious
stable
permanent
lasting
4
weary
suspicious
tiny
tired
furry
5
reverie
daydream
affair
treaty
negotiation
6
quiescent
active
inactive
defiant
mindful
7
pernicious
careless
significant
baneful
able
8
placid
young
torrid
unruffled
public
9
obey
conform
renounce
vital
abandon
10
abdicate
renounce
accept
continue
swear
11
conspicuous
obvious
concealed
chronic
obscure
12
counterfeit
adaptive
mindful
principled
fraudulent
13
dupe
elongate
suffocate
swallow
deceive
14
temerity
apathy
inertia
audacity
coyness
15
frivolous
serious
considerable
unusual
trifling
16
garrulous
hungry
tempting
greedy
loquacious
17
oblivious
heedful
heinous
negligent
aware
18
blameworthy
blameful
sulky
brisk
blameless
19
apparition
trying
phantom
playful
theatrical
20
evasive
cunning
direct
candid
guileless
21
gregarious
social
blunt
antisocial
standoffish
22
doubtful
resolute
probable
improbable
indubitable
23
hirsute
unsure
haired
smooth
shaky
Түр хүлээнэ үү...
| https://ikon.mn/n/10fy |
10fz | Тоглоомын талбайд давхар гарааш барих зөвшөөрөл олгожээ | Б.Энхзаяа | 05/17/2017 09:55:00 |
-Нэг иргэний төлөө бүх нийтийн эрх ашгийг хөндөж болох уу-
Хотын өмнөх дарга Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчмын газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгохыг 2012 онд захирамж гарган мэдэгдэж байв. Шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байсан өнгөрсөн онд ч Хотын шинэ дарга С.Батболд иргэдийн талд гэдгээ мэдэгдэн, нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгохгүйгээ зарласан.
Тэгвэл эрхэм Э.Бат-Үүл дарга, одоогийн С.Батболд даргын аль алиных нь шийдвэр тэнгэрт хөөсөрч, газарт буугаагүй байна. Үүний тод жишээ бол Баянгол дүүргийн VI хороо аравдугаар хороолол дахь XVIII, XIX, XX байрны дунд хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайг нэгэн эрхэм эрх дураараа эзэмшиж байна. Хоёр даргын хориглосон шийдвэрийн үед тэрбээр байруудын дундах нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгочхож. Одоо байрны оршин суугчид хүүхдээ аюулгүй тоглуулах орчноо тохижуулах гэхээр бусдын эзэмшлийнх болчхоод, шороог нь ч хөндөх эрхгүй гайхаад сууж байна.
XVIII, XIX, XX байр хуучны угсармал таван давхар байрууд. Алга дарам газрыг үлдээхгүйгээр талбайгаа томруулахыг боддог барилгын компаниуд одоогийнх шиг дэлгэрээгүй үед барьсан болохоор тус байруудын дундах нийтийн эзэмшлийн талбай овоо зай талбайтай юм. Тиймдээ ч тойрсон дөрвөн байрны 240 айлын хүүхэд, хөгшид, дээр нь зэргэлдээ байруудын оршин суугчид энэ талбай руу хошуурдаг гэнэ.
Гэвч суух тухтай газаргүй, хүүхдээ аюулгүй тоглуулах орчин энд алга. Олон жилийн өмнө байрны хөгшид нийлээд хоёр модон саравч барьсан нь эдүгээ нялх хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хөгшчүүлтэйгээ чихцэлдэн суухаас аргагүй болж. Нарлах өөр тухтай саравч, сандал үгүй. Тус талбайд хүүхдэд зориулсан тохижилт гэвэл хуучны төмөр савлуур, гулгуур зэргээс хэтрэхгүй. Талбайн ихэнх хэсгийг цементэлж, үлдсэн багахан талбай нь элс хайргандаа баригджээ. Ногоон байгууламж муутай, олон жилийн настай хэдхэн мод торойж байна.
XX байрны залуу ээж Н.Уртнасан хүүхдийн тоглоомын талбайг орчин үеийн аюулгүй тоглоом суурилуулж, зөөлөвчтэй шалавч зэргээр тохижуулах санаачилга гаргаж СӨХ-доо хандахад “Боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна. Тэрбээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахад тус газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс “18, 19, 30 дугаар байрны гадна талбай нь Нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Нарангэрэлд эзэмшүүлсэн тул тохижилт хийх боломжгүй” гэж хариулжээ.
Тэрбээр энэ асуудлыг орхилгүйгээр Нийслэлийн газрын албыг зорьсон байна. Тус газраас илгээсэн хариуг та харж байна. “Иргэн Н.Уртнасан танаа тус дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байгуулах хүсэлтэй газар нь иргэн Ц.Нарангэрэл нийслэлийн Засаг даргын 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний А/327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж авсан. Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул иргэн Ц.Нарангэрэлийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна” гэж. 240 айлын дундын эзэмшлийн талбайг бусдад эзэмшүүлчихдэг, түүнийгээ жил бүр сунгачхаад “Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд яасан ч зөвшөөрөл олгохгүй” гээд хэлж суудаг хотын удирдлагууд байж болох уу?
Нэг иргэний эрх ашгаас болж олон арван хүүхэд аюулгүй орчинд тоглож наадах эрхгүй болж байна. Сайжруулаад, орчноо тохижуулаад авъя гэж санаачилга гаргасан иргэнээ шийдвэр гаргагч эрхмүүд ингэж мохоож байна. Харин дараа нь иргэдийн хариуцлагагүй байдал гэж буруутгах. Яг энэ тохиолдлыг оршин суугч Н.Уртнасан хэлж байв.
Тэрбээр “Уг нь би санаачилга гаргаад хүсэлт тавивал аль аль шатандаа шийдээд өгчих боломжтой юм байна гэдгийг сонгуулийн үеэр ойлгосон. Учир нь сонгуулийн үеэр нэр дэвшиж байгаа хүмүүс “Та нар тухайн үедээ хэлэх ёстой байсан. Тэгсэн бол шийдчих боломжтой асуудал” гэж ярьж байсан. Үүнээс үүдээд иргэн эхлээд санаачилга гаргаад явбал шийдвэр гаргах хүмүүс хүлээж авах нь гэж ойлгосон нь буруу байж. Худлаа зүйл юм байна” гэж байв.
2013 онд тус байрны нийтийн эзэмшлийн талбайг авсан иргэн Ц.Нарангэрэл одоог хүртэл тус газарт ямар нэгэн барилгын ажил эхлүүлээгүй байна. Эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглахгүйгээр хугацаа алдсан иргэдийн газрыг хураах шийдвэр ч Хотын захиргаанаас гарч байсан. Гэтэл эсрэгээрээ энэ иргэнд газрынх нь хугацааг сунгаж өгсөөр л байгаа аж. Одоо тус байруудын оршин суугчид нийтийн эзэмшлийнх нь талбайг авсан иргэнийг хэзээ ирж барилга барих бол гэж эмээж сууна.
Манай нийслэлд нэг л болохгүй зүйл байна. Барилгажилт нэмэгдээд хот хөгжөөд байгаа юм шиг хэр нь сүүлд баригдсан бүхий л барилга нь нийтийн эзэмшлийн талбайгүй. Үүний төлөө оршин суугчид байнга л хэрүүл тэмцэл болно. Харин байсан жаахан талбайг нь бусдад худалдчихна. Өөрсдөө ийм алхам хийчхээд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй гэж дээр дооргүй ярьдаг. Бас хориглосон захирамж гаргадаг. Цаасан дээрх тушаал шийдвэрүүд бодит байдал дээр хэзээ хэрэгжих вэ?
| https://ikon.mn/n/10fz |
10g | NBA-д нэгэн аравныг эзэгнэсэн “Хариулт” зодог тайллаа | Б.Бат, Өдрийн шуудан | 11/06/2013 10:02:00 |
NBA-гийн сүүлийн 20 жилийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг сагсан бөмбөгч Аллен Айверсон
NBA-гийн сүүлийн 20 жилийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг сагсан бөмбөгч Аллен Айверсон сагсан бөмбөгөөсөө албан ёсоор зодог тайллаа.
Түүний зодог тайлах ёслол өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 31-нд “Филадельфи Сиксерс” “Майами Хит” багийн тоглолтын үеэр болж, олон мянган шүтэн бишрэгчид нь хүндэтгэл үзүүллээ.
“Филадельфи” багийн удирдлага түүний гурав дугаарыг ирэх оны гуравдугаар сарын 1-нд “Wells Fargo Center”-т мөнхлөхөөр болсон юм.
1990-ээд оны дунд үеэс NBA-д супер од мэндэлсэн нь АНУ-ын Виржиниа мужийн Хэмптон хотоос гаралтай Аллен Айверсон байв. Тэрбээр 1975 оны зургадугаар сарын 7-нд төрсөн. Түүний ээж Анн Айверсон хүүгээ 15 настайдаа төрүүлжээ.
Айверсон таван настайдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, Хэмптоны “Bethel” дунд сургуулийг дүүргэж, улмаар 1994 онд NBA-гийн шилдэг төвийн тоглогч Патрик Юунг, Алонзо Моурнинг, Дикембе Мутомбо нарыг бэлтгэн гаргасан “Жоржтаун”-ы их сургуульд элссэн. Их сургуульд гурван жил хүчин зүтгэхдээ багийн гол тархи болж чадсан.
Ялангуяа сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн шилдэг лигт элсэхийн өмнөх жил NCAA-гийн бүх гол шагналыг хамсан бөгөөд тухайн улиралд 22.8 оноо дундчилжээ. Айверсон 1996 оны хавар NBA-д элсэх болсноо зарлалаа.
Тухайн жилийн драфтыг NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг драфтуудын нэг хэмээн сагсан бөмбөгийн тоймчид үздэг. 1996 онд ирээдүйн NBA-гийн супер одууд болох Коби Брайант, Стив Нэш, Рэй Аллен Стефан Марбери, Энтони Уолкер, Жермэйн О`Нил, Бен Уоллес, Маркус Кэмби, Шариф Абдул Рахим нарын шилдэг тоглогчид драфтаас NBA-д хөл тавьсан юм.
Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод драфтын сугалаанд өмнөх улиралд нь 18 ялж, 64 удаа хожигдож, багийнхаа анти рекордыг тогтоосон “Филадельфи Сиксерс” багийн удирдлага тэргүүн сонголтоор “Жоржтаун”-ы их сургуулийн 183 см өндөртэй хамгаалагч Айверсонг ямар ч эргэлзээгээр авсан юм.
Түүний хувьд NBA-д тоглосон эхний улиралдаа нэг тоглолтод дунджаар 23.5 оноо авч, 4.1 удаа самбараас бөмбөг авч, 7.5 дамжуулалт өгчээ. Тэр улиралд баг нь 22-60 гэсэн тааруухан амжилтыг үзүүлсэн ч Айверсон NBA-гийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг өрсөлдөгчгүйгээр гардсан юм.
Үүнээс хойш тэрбээр сагсан бөмбөг сонирхогчдод гайхамшигтай тоглолтоор бэлэг барьсаар ирсэн бөгөөд гурав дахь жилдээ буюу 1998-1999 оны улиралд 26.8 оноо цуглуулж, ҮСБХ-ны онооны лидерээр тодров.
20-иод жил хамтдаа амьдарсан таван хүүхдийнх нь эх Тавана Айверсон түүнээс салах шийдвэрээ шүүхэд өгчээ. Нэгэнт урьдын шилдэг тоглолтоо үзүүлэх боломжгүй болсон “Хариулт” өнгөрсөн долоо хоногт сагсан бөмбөгөөсөө албан ёсоор зодог тайллаа
1999 оны зун багийн удирдлага нь түүнтэй долоон жилийн 70 сая ам.долларын шинэ гэрээ үзэглэлээ. Энэхүү гэрээ нь тухайн үед тун үнэтэй гэрээ болж байв. Дараа жил нь Айверсон ба түүний нөхдийн амжилт илт өсч, 49-33 гэсэн амжилттай улирлыг үдэж, алдарт Чарльз Барклигийн үеэс хойш анх удаа плей-оффын бараа харсан юм. Баг нь 2000 оны плей-оффын эхний шатанд “Шарлотт Хорнетс”-ийг 3:1-ээр буулган авсан ч дараагийн даваанд байрлал бүртээ шилдэг бүрэлдэхүүнтэй байсан “Индиана Пейсерс”-т 2:4-оор хожигдлоо.
Дараа жил нь түүний амьдралын хамгийн мартагдашгүй улирал болсон. Айверсон тухайн улиралд “Бүх оддын тоглолт”-ын MVP-гээр тодорч, улирлын мэргэн бууч (31.1 оноо) болсноос гадна NBA-гийн хамгийн нэр хүндтэй шагнал “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгаран бүх гол шагналыг хамсан.
Баг нь улирлын тоглолтыг 56 ялалт, 26 хожигдолтой дуусгаж, түүхэн амжилтаа тогтоолоо. “Дорнод” бүсийн улирлын аварга “Филадельфи” плей-оффын эхний шатанд өмнөх жил нь тэднийг гомдоосон “Индиана”-г 3:1-ээр дараа нь “Нисдэг Канад” хочит Винс Картераар ахлуулсан “Торонто Рэпторз”-ын 4:3-аар бүсийн аваргын төлөө Рэй Аллен, Сэм Кассель, Глен Робинсон нарын гурвалттай “Милуоки Бакс”-ыг мөн 4:3-аар буулган авснаар “Дорнод”-ын аварга болсон.
Харин Ларри О`Брайений цомын төлөө өмнөх улирлын аварга “Лос-Анжелес Лейкерс”-т 1:4-өөр хожигдлоо. Айверсон ба түүний нөхөд аваргын төлөөх цувралын эхний тоглолтод “Нуурнууд”-ыг “Стэплес центер”-т нь 107:101-ээр ялалт байгуулсан ч удаах дөрвөн тулаанд хүчирхэг “Лейкерс”-т хожигдсон юм.
Тэрбээр тийм ч хүчтэй биш бүрэлдэхүүнтэй “Филадельфи”-г бэртлээ үл хайхран ганцаараа чирсээр NBA-гийн аваргын төлөө өрсөлдүүлсэн юм. Үүнээс хойш NBA-гийн тоймчид, мэргэжилтнүүд түүнийг насан туршид дагаж явах учиртай “Хариулт” хочийг хайрласан юм.
Тэрбээр 2001-2002 оны улиралд мөн онооны лидер болсон бөгөөд баг нь 43-39 гэсэн амжилттай улирлыг дуусгалаа. Тэд плей-оффт зургадугаар байраар шалгарсан ч эхний шатанд “Бостон Селтикс”-т 2:3-аар хожигджээ. “Филадельфи”-гийн хамгаалалтын ноён нуруу болсон “Ноён цоож” хочит төвийн тоглогч Дикембе Мутомбо тэр жилийн зун “Нью-Жерси Нетс”-ийг зорьсоноор амжилт буурч эхэлсэн.
Харин 2003-2006 оноос хойш Айверсоны баг плей-оффт тогтмол шалгардаг ч эхний шатнаас мултардаг боллоо. Зөвхөн түүний хувийн тоглолтын ачаар “Филадельфи” плей-оффт шалгардаг байсан нь нууц биш. Тэгээд ч 2003 онд ерөнхий дасгалжуулагч Ларри Браун багаа орхисноор тэдний амжилт уруудах бас нэгэн том шалтгаан болсон.
2006 оны арванхоёрдугаар сарын 19-нд “Филадельфи” багийн удирдлага тун эрсдэлтэй алхам хийж, түүнийг “Өрнөд”-ийн “Денвер Наггетс”-т өгч, хариуд нь Андре Миллер, Жо Смит, 2007 оны драфтын эхний сонголтын эрхийг авсан юм.
Үүнээс ердөө дөрвөн хоногийн дараа Айверсон харих болоогүйгээ харуулан шинэ багийн төлөө анхны тоглолтоо хийж, “Сакраменто Кингз”-ийн эсрэг 22 оноо авч, 10 дамжуулалт өглөө.
“Шижир алтнууд”-ын “шинэ од” Кармело Энтонитой тун аюултай хослолыг бий болгосон ч мөн л плей-оффын эхний шатнаас хэтэрдэггүй байв. Харин 2008 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Детройт Пистонс” “Денвер Наггетс”-ийн багийн хооронд нэгэн супер солилцоо болж, Айверсонг “Муу залуус” авч, хариуд нь Чонси Биллапс, Антонио Макдайэс нарыг Колорадо хотын багийг зорилоо.
Энэ солилцоо “Денвер”-т ашигтай туссан бол “Детройт”-ын хамгийн муу солилцоо болсон юм. Түүний хувьд ч энд ирснээр амжилт уруудаж, урьдын шилдэг тоглолтоо үзүүлэхээ больсон.
“Бүлүүрүүд”-д жил гаран хугацаа тоглоод “Мемфис Гриззлис”-тэй гэрээ байгуулж, ердөө гурван тоглолтод оролцож төрхөмдөө буцчээ. Хуучин багт нь энэ үед түүний туслалцаа хэрэггүй болсон байлаа.
Нэгэнт “Филадельфи”-д багтах зайгүй болсон тэрбээр өөрийн хүсэлтээр багаа орхихоор шийдсэн. Хэсэг гэртээ хийх юмгүй суусан Айверсонд NBA-гийн багууд санал тавихаа байгаад байсан хүнд үед Туркийн “Бешикташ” баг түүнд өөрийгөө дахин нээх боломж олгож, хоёр жилийн дөрвөн сая ам.долларын гэрээ байгуулав. “Хариулт”-ыг элсүүлсэн Туркийн багийн нэр хүнд ч буурал тивд өссөн.
Гэсэн ч “Сурсан юмыг сураар боож болохгүй” гэгчийн үлгэрээр түүний Стамбул дахь тансаг амьдрал хоёр сарын настай байж, тэрбээр өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцаллаа. Гэхдээ Айверсонд энэ шийдвэрийг гаргахад шагайны бэртэл нь нөлөөлсөн юм.
Гэртээ ирсэн 35 настай түүний ур чадварт NBA-гийн багууд аль хэдийнээ итгэхээ больж, санал тавихаа больсон юм. Харин энэ хооронд тэрбээр мөрийтэй тоглоомонд донтож, өрөндөө баригдаж, өөрийн эзэмшлийн машин, байшингаа зарсан.
Түүнчлэн 20-иод жил хамтдаа амьдарсан таван хүүхдийнх нь эх Тавана Айверсон түүнээс салах шийдвэрээ шүүхэд өгчээ. Нэгэнт урьдын шилдэг тоглолтоо үзүүлэх боломжгүй болсон “Хариулт” өнгөрсөн долоо хоногт сагсан бөмбөгөөсөө албан ёсоор зодог тайллаа.
| https://ikon.mn/n/10g |
10g0 | Мэдэгдэл | СУРТАЛЧИЛГАА | 05/17/2017 09:42:00 |
2017 оны 5-р сарын 15-ны өдөр “Б.Чойжилсүрэн Сангийн сайд” нэр бүхий хаягаас Худалдаа, хөгжлийн банкны бизнесийн нэр хүндэд санаатайгаар халдан, хуурамч мэдээлэл тарааснаар олон нийтийн дунд төөрөгдөл үүсч, банкны системийн тогтвортой байдалд нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсонд гүнээ харамсаж байна. Энэхүү мэдээлэл болон түүнийг түгээсэн хаяг нь хуурамч болохыг, мөн энэхүү мэдээлэлд дурдсаны дагуух нөхцөл байдал Худалдаа, хөгжлийн банканд үүсээгүй болохыг Сангийн яам болон Монголбанк өнөөдөр албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээллээ.
Цахим сувгаар үнэнд үл нийцэх, баримт нотолгоогүй мэдээлэл олон нийтийн дунд хурдан хугацаанд тархаж, улмаар Төр, засгийн удирдах бүрэн эрхэнд халдаж болохуйц нөхцөл байдал үүсэх боломж нээлттэй байгааг энэ тохиолдол харууллаа. Манай олон мянган харилцагчдын эрх ашигт халдсан энэхүү зохисгүй үйлдлийн дагуу бид Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газарт хандсан бөгөөд хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно.
Худалдаа, хөгжлийн банк олон улсад нэр хүндтэй аудитын байгууллагаар санхүүгийн үйл ажиллагаагаа хянуулж, хуульд заасан хугацаандаа өөрийн вэб хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санхүүгийн тайлангаа нийтэлж, харилцагчиддаа мэдээллээ нээлттэй түгээдэг тул Та бүхэн манай банкны албан ёсны веб хуудаст хандан аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах бүрэн боломжтой. Мөн бид олон улсын үнэлгээний байгууллага, Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагаар хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа шалгуулдаг.
Бид харилцагчиддаа олон улсад нийцсэн санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг найдвартай хүргэн, МонголБанкны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаж, төлбөрийн чадварын хувьд өндөр үнэлгээг авсан байгааг энд цохон тэмдэглэмээр байна.
Манай банктай холбоотой ташаа мэдээллүүд сүүлийн үед удаа дараа санаатайгаар гарч байгаа ч үүнтэй холбоотойгоор харилцагчид мөнгөө татах, дансаа хаах тохиолдол гараагүй байгаа нь харилцагчдын маань бидэнд хүлээлгэсэн итгэл, хамтын ажиллагаа тогтвортой байгааг илтгэж байна.
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагчид Та бүхэндээ баярлалаа. Цаашид ч бид банкны салбараа тэргүүлэн, Монгол улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулсаар байх болно.
Гүйцэтгэх захирал О.Орхон
| https://ikon.mn/n/10g0 |
10g2 | "0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхийг шийтгэнэ гэдэг нь буруу мэдээлэл юм" | А.Үлэмж, iKon.mn | 05/17/2017 11:07:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ зэрэг мэдээлэл сүүлийн үед газар аваад буй. Тэгвэл энэ талаарх үнэн зөв мэдээллийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс өгч байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/669434426575462/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эхийн сүүг орлуулдаг бүтээгдэхүүн дэлхийн өөр хаана ч байхгүй. Тиймээс бид нялх балчир хүүхдийн хоол хүнсийг дэмжиж ажиллах гэсэн юм. Өнөөдрийн байдлаар эхийн сүүгээр хооллодог хүүхдүүд 47 хувьтай байна.
Эхийн сүүн дотор хүүхдэд шим тэжээл өгдөг маш олон бодис витаминууд байдаг. Тийм учраас бид хуулийн хүрээнд шийдэж өгөхийг хүссэн юм.
Хэрэв хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж байгаа хүүхдийн амь насыг аварч олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм.
Эхийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй хүүхдүүд нэмэлт тэжээл хэрэглэнэ.
0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн мэдээлэл их явж байна. Энэ нь буруу ташаа мэдээлэл юм.
Энэ хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон бөгөөд үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай юм” гэв.
Сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой
Мөн эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаална гэсэн мэдээлэл гарч байсан юм. Энэ нь ч мөн буруу ташаа мэдээлэл аж.
Хуульд 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээлийг хэрхэн хэрэглэх зөвлөгөө зааврыг өгөх үүрэг хүлээсэн ба эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэх юм байна.
Сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой юм хэмээн тайлбарлалаа.
Тус хуульд хүүхдийн хүнсний найрлага, сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэнээр транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд зэргийг ашиглахыг хориглож өгчээ.
Сүүн тэжээлээр хооллосон хүүхэд хоол боловсруулах замыг эмгэг, илүүдэл жин таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй байдгийг нотолжээ. Манай улсын хувьд бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар бүсийн 37 улс орноос хоёрдугаарт бичигдэж байгаа аж. | https://ikon.mn/n/10g2 |
10g3 | Хүүхдийн гэдэсний халдварт өвчинд ХӨРСНИЙ БИЧИЛ БИЕТИЙН бохирдол нөлөөлж байна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 05/17/2017 11:53:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Ниймийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны ажлын үр дүнг өнөөдөр танилцууллаа.
“Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” судалгааны үр дүнгээр хөрсний хүнд металлын бохирдлын судалгааг гаргажээ.
Гэр хорооллын айл өрхийн 60 орчим хувь нь төвийн дулаан, бохирын болон дэд бүтцийн системд холбогдоогүй
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Нийгмийн Эрүүл Мэнднийн Үндэсний төвөөс хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, гэр хорооллын айл өрхийн ундны болон ахуйн усны бодит хэмжээг тогтоох багц судалгааг хийж байна.
Өнөөдөр багц судалгааныхаа дүнг албан ёсоор танилцуулж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 47 хувь нь амьдардаг.
Гэр хорооллын айл өрхийн 60 орчим хувь нь төвийн дулаан, бохирын болон дэд бүтцийн системд холбогдоогүй.
Судалгааны дүнгээр гэр хорооллын айлуудын усны хэрэглээний хэмжээ бага байна.
Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн ундны усны дундаж хэмжээ 100 гаруй литр байгаа юм. Судалгааны бас нэг зорилго нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах юм.
Бид орчны болон ундны усны бохирдлыг бууруулах гэж ярьдаг. Судалгаанд үндэслэсэн маш чухал.
Энэ оны нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж, хөрсний болон агаар, усны бохирдол нилээн ноцтой байдалд хүрсэн гэдгийг зарласан.
Ингээд НЗДТГ болон салбар яамдуудад чиглэл өгсөн.
Өнөөдөр энэ талаар судалгаа танилцуулагдаж байгаа нь хүйтрэхээс өмнө авах арга хэмжээний үндэслэл болж байна" гэлээ.
Усыг физилогийн шаардлага хангах хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй
НЭМҮТ, орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал "Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв өнгөрсөн жил хоёр судалгаа хийснийгээ танилцуулж байна.
Улаанбаатар хотын гэр хороолол орчмын хөрсний бохирдлыг тогтоох, хөрсний бохирдол нь хэрхэн эрүүл мэндэд нөлөөлж байгаа талаар судалсан.
Дараагийнх нь хотын иргэдийн унд ахуйдаа хэрэглэдэг усны хэмжээг тогтоосон юм.
Гэр хороололд нянгын болон хүнд металын бохирдол ямар байгаа талаар судалсан байгаа. Хөрсний бохирдол бага насны хүүхдийн суулгалт халдварт нөлөөлж байгаа нь тогтоогдсон.
Гэр хорооллын нүхэн жорлонгын ойролцоо хөрсний бохирдол их байна.
Гэр хорооллын айлууд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж болгож байгаа хэмжээний ундны ус хэрэглэх шаардлагатай.
Усыг физилогийн шаардлага хангах хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Тиймээс иргэдийн ундны усны хэрэглээг зохистой болгох талаар зөвлөмж гаргасан" гэв.
"Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин " судалгааны дүн
• Улаанбаатар хотын гэр хорооллын өнгөн хөрсөнд агуулагдах хар тугалга болон хүнцэл стандартын шаардлага хангахгүй байна.
• Улаанбаатар хотын хөрсний хар тугалганы бохирдол олон жилийн турш хадгалагдсан хэвээр байгаа.
• Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлын бохирдолд авто засварын газрын шатах тослох материал, авто угаалга, дугуй засвар, томоохон авто худалдааны төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлжээ.
Хөрсний эмгэг төрөгч бичил биетэний бохирдол
• Гэр хорооллын хөрсөнд агуулагдах нянгийн тоо судалгаанд хамрагдсан бүх цэгүүдэд 7-9 сард их бохирдолтой түвшинд байна.
• Хөрсний нянгийн тоо зуны улиралд өсөх хандлагатай байна.
• Нянгийн бохирдолд томоохон зах, гэр хорооллын нүхэн жорлон, томоохон үйлчилгээний төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлж байна.
• Улаанбаатар хотын гэр хорооллын эзэлбэр газрын өнгөн хөрс хүн, малын ялгадас буюу стандартын шаардлага хангаагүй гэр хорооллын нүхэн жорлонгийн сөрөг нөлөөгөөр бохирдож улмаар гүний усыг эмгэг төрөгч бичил биетэнээр бохирдуулж байна.
Хөрсний бохирдол ба өвчлөл
• Улаанбаатар хотын гэр хорооллын хороодын хүн амын болон 0-5 насны хүүхдийн дундах суулгалт халдварт өвчин зун, намрын улиралд хамгийн их тохиолдож байна.
• Улаанбаатар хотын гэр хорооллын бага насны хүүхдийн дунд тохиолдож буй гэдэсний халдварт өвчинд хөрсний эмгэг төрөгч бичил биетний бохирдол шууд нөлөөлж байна.
“Нийслэл хотын өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны дүн
• Нэг хүнд ноогдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15.57л, орон сууцны өрхөд 90 л байгаа нь орон сууцны өрхийн хүн амын ус хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад харьцангуй өндөр, гэсэн хэдий ч энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнд хүрэхгүй байна.
Судалгаанд оролцогчдын 81.2 хувь нь хуванцар савны ОУ-ын тэмдэглэгээг мэддэггүй бөгөөд хямд үнэтэй, олдоцтой, хөнгөн авсаархан хэмээн хуванцар савыг сонгон ундны усаа зөөвөрлөх, хадгалахдаа хэрэглэдэг байна.Нийт оролцогчдийн 50 гаруй хувь нь гэрийн нөхцөлд усыг бохирдуулахгүй байх арга, усны савны цэвэрлэгээ, цэвэр, найдвартай усны талаар, усаар дамжих халдварт өвчин, усны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг хангалтгүй байна.
Өрхийн 73.7 хувь нь ус зөөдөг болон хадгалдаг сав нь тусдаа байдаг. Ус хадгалдаг сав нь дунджаар 1 ш байдаг бол зөөвөрлөдөг нь хоёр түүнээс дээш ширхэгээр харьцангуй бага агууламжтай савыг тус тус хэрэглэдэг байна.
Үр дүнг танилцуулах уулзалтад НЗДТГ, УБ хотын захирагчын ажлын алба, ЭМЯ, БОАЖЯ, БХБЯ, НБОГ, НЭМГ, ДЭМБ, НҮБ, МХЕГ, УСУГ, НМХГ, АШУҮИС-ийн НЭМС, УҮХороо, бусад төрөлжсөн байгууллага, төрийн болон ТББ-ын 50 гаруй төлөөлөгч оролцож байна. | https://ikon.mn/n/10g3 |
10g4 | Орон нутгийн замд ослын улмаас гурван хүн амиа алджээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/17/2017 11:00:00 |
Цагдаагийн байгууллагын өчигдрийн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлжээ.
Тухайн өдөр /2017.05.16/ Замын цагдаагийн албаны ЖШУХэлтэс нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн осол, хэргийн шинжтэй 237 дуудлага хүлээн авсан байна.
Ослын улмаас 3 хүний амь нас хохирч, хүнд, хөнгөн байдлаар 6 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна.
Ноцтой осол, хэргээс дурдвал, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sоnata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 53 настай эрэгтэй С, 37 настай эмэгтэй О, 34 настай эмэгтэй А нарын гурван хүний амь нас хохирчээ.
Орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэд түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба | https://ikon.mn/n/10g4 |
10g5 | Японы гүнж Мако жирийн залуутай гэрлэхээр шийджээ | Р.Төмөр, ikon.mn | 05/17/2017 11:06:00 |
Японы эзэн хаан Акихитогийн анхны ач охин, ханхүү Акишиногийн том охин, гүнж Мако их сургуулийнхаа нэг ангийн залуутай гэрлэхээр болсныг эзэн хааны ордны захиргаа өчигдөр зарлажээ.
25 настай гүнжийн сүйт залуу нь мөн 25 настай, Токиогийн Хитоцубаши их сургуулийн төгсөх ангийн оюутан, бас хуулийн компанид ажилладаг Кэй Комуро гэгч юм байна. Эзэн хааны дөрвөн ач, зээ нараас анх удаа гэрлэх гэж байгаа нь энэ ажээ.
Таван жилийн өмнө хосууд нэг сургуульд хамт сурч байхдаа танилцаж, сүүлд Комуро нь гүнжид гэрлэх санал тавьсан байна. Ордны хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд жирийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээ алддаг.
Тиймээс Маког гэрлэсний дараа хааны гэр бүлийн язгууртнуудын тоо 18 болж буурах ба эмэгтэйчүүдийн тоо 13 болох юм. Ийм маягаар хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрсөөр байгаа тул эмэгтэйчүүд нь энгийн хүнтэй гэрлэхэд язгуур хэргэмээ алддаггүй, өөрийн ургийн салбарыг үүсгэдэг байх хуулийн төслийг гол сөрөг хүчин болох Ардчилсан Нам дэвшүүлээд байгаа.
Гэвч эрх баригч Либерал Ардчилсан Нам энэ саналд дуртай биш байгаа юм. Гүнж Мако нь 2010 оноос Токиогийн Олон улсын Христийн Их сургуульд дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж эхэлсэн нь түүнийг тус их сургуульд элссэн хааны гэр бүлийн анхны гишүүн болгожээ.
Суралцах хугацаандаа тэр Британид Эдинбургийн Их сургуульд есөн сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байв. Төгсөөд Мако Британий Лэйсестерийн Их сургуульд мастераар суралцжээ.
Макогийн 22 настай дүү, гүнж Како эгчтэйгээ ижил сургуульд суралцаж байгаа. Харин 10 настай эрэгтэй дүү, ханхүү Хисахито нь түүний үеийнхнээс цорын ганц эрэгтэй язгууртан болж байна. Одоогийн эзэн хааны титмийг залгамжлах нэгдүгээр хүн нь ханхүү Нарухито, хоёрдугаар хүн нь Макогийн аав, ханхүү Акишино бол Макогийн дүү, ханхүү Хисахито нь гурав дахь хүн юм.
Эх сурвалж: Kyodo News
| https://ikon.mn/n/10g5 |
10g6 | Бос, өндий, бүү хугар, бүү нугар, өөрийгөө зоригжуул | СУРТАЛЧИЛГАА | 05/17/2017 11:19:00 |
Амьдралынхаа төлөө өнөөдөр ямар нэгэн зүйлс хийгээрэй. Нэгэн хэвийн тогтмол байдал, бусдын доромжлолыг сонсохоос, өөрийгөө голох байдал зэргээс залхаж байна уу?
Тэгвэл зүгээр л бодож суухын оронд, эсвэл таныг сонсоод суух хүнд бүгдийг гомдоллож ярьсаар байхын оронд сөрөг бүхнээ гөвөөд урагшлахыг сонго. Энэ бол танд өгөгдсөн цорын ганц амьдрал. Тиймээс өөрийгөө буруутгаж суухад, тогтмол TV үзээд суухад, сургамж өгөхгүй кино үзэж суухад амьдралын үнэт цагаа дэмий бүү үр.
Эрч хүчээ дахин сэргээ! өөрийн амьдралыг бусдад урам зориг өгөхүйц аз жаргал, амжилтын кино болгон хувирга.
Бос, өндий, буу хугар, бүү нугар, өөрийгөө зоригжуул. Заримдаа сайн сайхан үгсийг зөвхөн өөрөө өөрөөсөө сонсох үе байдаг байх нь бий. Хэрэв тэр цаг нь одоо бол, өөрөө өөртөө сайхан үг хэлж өөрийгөө босго найз минь!
Цэцгийг өдөр бүр уславал өнгө зүсээ нэмдэгтэй адил, хуримтлалд өдөр бүр идэвхитэй хандвал үр ашгаа өгнө. Сэтгэлээсээ ханд, зуршил болго.
БАНКИНД ЗАРЦУУЛДАГ ЦАГАА АМЬДРАЛДАА ЗАРЦУУЛ.
ШИМТГЭЛД ЗАРЦУУЛДАГ МӨНГӨӨ ХУРИМТЛАЛДАА ЗАРЦУУЛААРАЙ.
КАПИТАЛ БАНК.
| https://ikon.mn/n/10g6 |
10g7 | Хонг Конгчууд “Цэнхэр халим”-тай тэмцэж эхэлжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/17/2017 11:48:00 |
Хонг Конгийн Амиа хорлолттой тэмцэх бүлэг онлайн орчинд тархаж байгаа аюултай тоглоомноос залуу үеийнхнийг хамгаалахад тус хотын иргэдийг анхаарлаа хандуулахыг уриалж, хөдөлгөөн өрнүүлжээ.
Тоглогчдыг нь амиа хорлох эрсдэлд хүргэдэг “Цэнхэр халим” нэртэй тоглоом сүүлийн үед Хонг Конгийн сошиал орчинд үзэгдэх болсноос ийм алхам хийхэд хүрсэн байна. Уг тоглоом нь Оросоос гаралтай ба сошиал сүлжээний залуу хэрэглэгчдэд чиглэдэг. Тоглогчдод 50 хоногийн хугацаанд олон төрлийн аюултай даалгавар өгч биелүүлэхийг шаарддаг гэнэ. Даалгавруудын дотор бүтэн өдөржин аймшгийн кино үзэх, өглөө эрт 4:20 цагт босон бие махбоддоо аюултай үйлдэл гүйцэтгэх зэрэг үйлдэл багтдаг ба эцэстээ амиа хорлоход хүргэдэг юм байна.
Олон улсын хэмжээнд гарсан хэд хэдэн амиа хорлолтын хэрэгт энэ тоглоомыг холбон шалгаж байгаа ба Хятад, Британи, Шинэ Зеланд, Франц зэрэг орнууд өсвөр насныханд хандаж сэрэмжлүүлэг гаргажээ.
Энэ долоо хоногийн эхээр Хятадын янз бүрийн 15 муж, хотын цагдаагийн газар “Цэнхэр халим”-ны эсрэг хориг зарласан байна. Хятадын QQ мессенжэр үйлчилгээг эзэмшдэг Tencent компани өөрийнх нь сүлжээнд үүссэн “Цэнхэр халим”-тай холбоотой байж магадгүй 12 бүлгийг шалгаж эхэлжээ.
Уг тоглоомыг бүтээгч 21 настай Оросын иргэн Филипп Будейкинийг орон нутгийн эрх баригчид баривчлаад байгаа ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан доод тал нь 16 өсвөр насны охины амиа хорлосон хэрэгт сэжиглэн шалгаж байна.
Саяхан Хонг Конгийн их сургуулийн нэгэн оюутан өөрийнх нь найз нарын дотор гурван хүн өөрсдийгөө “халим” болсон гэж фэйсбүүк хуудсандаа мэдээлээд, өөрсдийн боолттой гарны зургийг оруулсныг анх мэдээлжээ.
Гар дээрээ халимны дүрсийг сийлэх нь уг тоглоомны даалгавруудын нэг юм байна. Дээрх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг профессор Пол Ип Сю-Фай эцэг эхчүүд, багш нар, оюутан сурагчдад өөрийн хүүхэд, сурагч, үе тэнгийнхнийхээ этгээд ааш авирыг хянаж байхыг зөвлөсөн байна. Эцэг эхчүүд, багш нар уг тоглоомоор тоглож байгааг нь илрүүлбэл шууд таслан зогсоохын оронд хүүхдүүдтэй ярилцаж, тулгараад байгаа асуудлыг нь шийдэхэд туслах хэрэгтэй гэсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post | https://ikon.mn/n/10g7 |
10g8 | ФОТО:"Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн эхэллээ | А.Төгөлдөр, iKon.mn | 05/17/2017 13:43:00 |
Гэрэл зургийг mpa.mn
"Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн МҮХАҮТ-ын дэргэдэх Corporate Convention Center-т өнөөдөр эхэллээ.
Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран Монгол улсын эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд уламжлал болгон 3 дахь удаагаа хурал, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.
Тус хуралд ЭХ сайд П.Ганхүү, ЭХ-ний дэд сайд Т.Гантулга болон бусад албаны төлөөлөгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд тус салбартаа үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэр компани, хөрөнгө оруулагч, судалгаа шинжилгээний байгуулагууддаа үйл ажиллагаагаа сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэх юм.
Үзэсгэлэн, хурлын хүрээнд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, борлуулагч, түгээгч компаниуд,гадаад, дотоод хөрөнгө оруулагчид, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг судалгаа шинжилгээ, угсралтын болон банк санхүүгийн байгууллагууд оролцож байгаа аж.
Хурал нь:
Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага
Эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд
Эрчим хүчний хэмнэлт
Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замууд,
Агаарын бохирдлыг бууруулах сэдвээр явагдаж байна.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/10g8 |
10g9 | О.Баасанхүү: С.Ганбаатар хэзээ, аль намаас гараад МАХН-д орсон нь мэдэгдэхгүй байна | Г.Мөрөн, iKon.mn | 05/17/2017 12:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"МАХН-ыг үнэний талд байх ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж байгаа"
Тэрбээр "Өчигдөр миний гаргасан фэйсбүүк лайв болон МАХН-аас нэр дэвшигчидтэй холбоотой асуудлаар байр сууриа хэлснээс хамааран О.Баасанхүү намаасаа гарах гэж байна гэдэг асуудал гарсан.
Тэр бичлэгийг эргүүлээд харах юм бол “Намайг намаасаа гарахад битгий хүргээсэй. Ийм байдалд хүргэж байна шүү” гэж хэлсэн байгаа. Би намаасаа гарах, гарахгүй байхаас үл хамааран нэр дэвших эрх МАХН-д хадгалагдаж байгаа.
МАХН-аас сонгогдсон гишүүний хувьд МАХН-ыг зөв, шударга, үнэний талд байх ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж байгаа. Өглөө манай намаас нэр дэвшиж байгаа С.Ганбаатартай би ярьсан.
Би энэ намаас сонгогдсон гишүүний хувьд хоёр нэр дэвшигчийг хэлж байсан. Нэгдүгээрт, Гадаад хэргийн сайд байсан Ц.Эрдэнэчулуун. Хятадууд Монголчуудыг өөртөө уусгах бодлого баримталж байгаа гэсэн нийгмийн айдастай энэ үед бид геополитикоор мэргэшсэн, маш өндөр боловсролтой хүнийг тавих ёстой.
Мөн нэр дэвшигч зөвхөн гадаад бодлогын талын бус бусад олон талын мэдлэгтэй байх ёстой.
Хоёрдугаарт, С.Нарангэрэл багшийг Монголын ард түмэн бүгд хайрлаж хүндэлдэг. Энэ хүн нэрээ дэвшүүлэх асуудал тавьж, өргөдлөө өгсөн. Ардчилсан оронд заалнаас ч нэр дэвшиж болно.
Н.Энхбаяр дарга надад хэлж байсан. Сонгуульд оролцох бол 10 тэрбумыг намд өгөх, мөн сонгуульд оролцох 3.5 тэрбумын баталгаа бичгээ өгөх ёстой гэдэг асуудал тавьсан.
Мэдээж сонгуульд ороход мөнгө хэрэгтэй. Гэхдээ улаан цайм нам дээр мөнгө төгрөг авчирч өгнө гэдэг утгагүй. Энэ асуудлаар хэд хэдэн хүн нэр дэвшихээс татгалзсан.
"С.Ганбаатарыг аль нэг намаас гарсан, орсныг хэн ч мэдэхгүй"
Харин С.Ганбаатарын хувьд намд өгөх мөнгийг хаанаас гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь МАХН-ыг аль болох зөв шударга байлгах зарчимтай минь зөрчилдсөн. Тиймээс С.Ганбаатар нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа.
Энэ хүн аль нэг намаасаа гарсан талаар батламжийг МАХН-ын бага чуулган дээр ч гаргаж ирээгүй. Гарсан, орсныг нь хэн ч мэдэхгүй. Тодорхойлсон, баталгаажуулсан бичиг баримт байх ёстой биз дээ.
Иймэрхүү зүйлүүдээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэдэг дээр санаа зовж байгаа.
Хамгийн гол нь бид зарчмаа барих ёстой. Мөнгөгүй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол бид С.Нарангэрэл гуайг, Ц.Эрдэнэчулуун гуайг ирүүлэх ёстой. Хэрэв мөнгөтэй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол мөнгийг нь ил тод гаргах ёстой.
Мөн хэвлэлээр, нийгмийн сүлжээгээр мөн намайг гүтгэж байгаа. Ямар нэг улс төрч тухайлбал, Х.Баттулга, М.Энхболд надад мөнгө өгсөн тухай баримтыг олж ирэх юм бол тэр мөнгийг нь 10 дахин үржүүлээд, тухайн хүнд нь өгье.
Дээрээс нь УИХ-ын гишүүнээсээ больё. Хууль хяналтын байгууллагад нь өөрийн биеэр очъё. Би үүнийг хариуцлагатай хэлье” хэмээн байр сууриа илэрхийллээ. | https://ikon.mn/n/10g9 |
10ga | Төв талбай дээр гадаад паспортын сунгалт хийж байна | ikon.mn | 05/17/2017 14:19:00 | Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Энэхүү “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм. Өдөрлөг маргааш дуусна.
"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх агуулгаар ажиллаж байна
Гэрэл зургийг mpa.mn
Нээлтийн үйл ажиллагааг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт “ Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд энэ оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх агуулгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Иргэддээ өдөр бүр нээлттэй байж, иргэдтэйгээ аль болох хамтран ажиллах, тэдний эрх, ашиг сонирхлыг хэзээ ямагт хөнгөн шуурхай хангах асуудалд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг тусгах, яамнаас үзүүлдэг лавлагаа мэдээллээр хангах ажиллагааг ямар нэгэн саадгүйгээр гүйцэтгэхээр ажлаа зохион байгуулж байна.
Нийгэмдээ нээлттэй, иргэндээ ээлтэй эрх зүйн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхэд Та бүхний итгэл дэмжлэг, санал санаачилга бидний хувьд мөнхийн түшиг тулгуур байх болно” гэв.
Өнөөдрийн өдөрлөгөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээг танилцуулъя
Гэрэл зургийг mpa.mn
2017.05.17-ны өдөр
Хууль зүй, дотоод хэргийн яам: Батлагдсан хууль, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, боловсруулж байгаа гол гол хууль, хуулийн төслийн талаар сонирхсон иргэдэд хууль боловсруулагчид нь нээлттэй мэдээлэл өгнө.
Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг танилцуулна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар: Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх; хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Түүнчлэн иргэдэд ТҮЦ машинаар үйлчилж, дараах лавлагаа мэдээллийг өгч ажиллана.
Үүнд:
Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
Оршин суугаа хаягийн тодорхойлолт
Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
Төрсний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэхний лавлагаа
Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
Гадаад паспортны сунгалт
Хил хамгаалах ерөнхий газар: Хилийн цэргийн төв архивын лавлагаа гаргах, хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, иргэдийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа гаргах, гэрээт хилчний албаны талаар мэдээлэл өгнө.
Архивын ерөнхий газар: “Архивын түүхэн хөгжил болон архивын сан хөмрөгийн дээжис” бичил үзэсгэлэн зохион байгуулна
1933,1944,1956 оны хүн амын тооллогын лавлагаа болон өдөрлөгт оролцогч эхний 100 хүний нэрийг Монгол бичгээр бичиж өгөх юм.
Хууль сахиулах их сургууль: ХСИС-д 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах иргэдийн цахим бүртгэлийг зохион байгуулна.
Их сургуулийн эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээл,”Монгол гав”, Гарын мөр илрүүлдэг хар нунтаг, онцгой байдлын шланк эвхэгч зэрэг инновацийн бүтээлийг танилцуулахаар төлөвлөж байна.
Мөн энэ үеэр шинэ номын үзэсгэлэн худалдаа ч зохион байгуулах ажээ.
Хууль зүйн үндэсний хүрээлэн: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангаас эрх зүйн актын лавлагаа, мэдээлэл өгөх, шинэ хууль тогтоомжийн танилцуулга, хямдралтай номын худалдаа зохион байгуулна.
Маргаашийн өдөрлөгөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүргэж байна
Гэрэл зургийг mpa.mn
Цагдаагийн ерөнхий газар: Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгоно.
Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах,
Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах,
Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгнө.
Жолоочийн бүртгэл, жолоодох эрх сэргээх лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж шалгалт авах талаар мэдээлнэ.
Хуучирч муудсан болон хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох,
Хаясан гээсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаадын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол улсын жолооны үнэмлэх олгох, ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Мөн иргэн та ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхоорой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар: Иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох үйлчилгээ үзүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага тараана.
Суллагдсан ялтны тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтантай ар гэрийнхнийг нь утсаар яриулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Иргэдэд өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Хууль зүйн туслалцааны төв: Улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө. Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдөл хүлээн авч тухайн гэмт хэргийн харьяалалаар нь улсын өмгөөлөгч томилно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн: Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх, хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах, Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, иргэдийн цусны бүлгийг тодорхойлох, тус хэлтэст хийгддэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгөх
Гадаадын иргэн харьяатын газар: Эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгнө.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг: Иргэдэд даралт үзэх, Өндөр жин үзэх, Цусан дахь хүчилтөрөгч тодорхойлох үйлчилгээ үзүүлэх , Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах , Витаминжуулах арга хэмжээ зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн эхний өдөр буюу 17-нд ХЗДХЯ, ХХЕГ, ОӨУБЕГ, АЕГ, ХСИС, ХЗҮХ, Нотариат, хоёр дахь өдөр буюу 18-нд ЦЕГ, ШШГЕГ, ГИХГ, ШШҮХ, ХЗТТ, ТТАХНЭ зэрэг байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах юм.
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10ga |
10gb | Хотын дарга ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов | ikon.mn | 05/17/2017 13:01:00 |
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ.
4-6 метр урттай том оврын нарс мод 1,972 ширхэгийг тарина
Энэ онд нийслэлд тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хийв.
Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай Захирагчийн ажлын албанаас гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж байгаа аж. Цэцэрлэгжүүлэлтийн хувийн хэвшлийн байгууллагуудаар ногоон байгууламжийн арчилгаа болон нөхөн тарилтын ажлыг 98 гудамжид гүйцэтгүүлж байна.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 4-6 метр урттай том оврын нарс модыг Таван шараас Эскадрилийн хөшөө, Ерөнхий сайд Амарын гудамж, Бага тойруугийн гудамж, Тасганы овооноос Баянбүрдийн уулзвар хүртэл, Сансарын туннелийн зам дагуу зэрэг нийтдээ 1,972 ширхэгийг тарих аж.
Мөн төмөр зам дагуу буюу Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооноос 22-ын шалган нэвтрүүлэх товчоо хүртэл 24 мянган хайлаас, 8 мянган ширхэг улиасыг хавар намрын тариалалтаар тариад байгаа юм байна. Эдгээр тарьсан модыг 3 жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагад хариуцуулан ажиллаж буйг Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулгынхаа үеэр тодотгон ярьж байлаа.
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор X хороолол, “МТ”-ийн ШТС-аас “Жаст ойл” ШТС хүртэлх туслах зам, замын байгууламжийн тохижилтын, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн урд талын тохижилт бүхий авто зогсоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна зам талбай барих тохижилтын ажлыг ирэх сарын 10-ны өдөр дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ тэрбээр танилцуулгын үеэр хэлсэн юм.
Мөн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арчлах хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад дагаж мөрдөх журмын төслийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээд байгаагаа Т.Гантөмөр дарга танилцууллаа.
Газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа
Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах чиглэлээр хийгдсэн ажлын танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хийлээ.
Газрын зөрчлийг арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган хүний зам, автозам хаасан буюу орц гарц, автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгаа гарган мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа аж.
Энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна.
Мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй сунгасан иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж, зөрчлийг арилгах, хугацаатай мэдэгдэл хүргүүлэх, харилцан зөвшилцөх, уулзалт хийх замаар хашааг татуулах, зөрчлийг арилгуулах ажил хийгдэж байгаа гэдгийг П.Баярхүү орлогч танилцуулгадаа дурьдав.
Тохижилтын ажлын хүрээнд эко хавтан, асфальтаар хучих зэргээр тоосжилтыг бууруулах чиглэл барьж ажиллахыг үүрэг болгов
Тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх болон газар чөлөөлөх чиглэлээр хийгдэж буй ажлуудын танилцуулга хийгдсэний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ногоон байгууламжаа чигжих, том оврын мод суулгац тарих, түүнийг арчилж хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хяналт сайн тавьж ажиллах, тохижилтын ажлын хүрээнд эко хавтан, асфальтаар хучих зэргээр тоосжилтыг бууруулах чиглэл барьж ажиллах.
Мөн нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилга болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан иргэн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10gb |
10gc | ШИНЭ НОМ: Манай бүдэрсэн баатар | МОНСУДАР | 05/17/2017 13:13:00 |
Жил бүр 9 өөр орны 9 өөр зохиол бүтээлээр үргэлжлэх Монсудар Утга зохиол цувралын 2017 оны эхний бүтээл уншигчдын гар дээр очлоо.
Монсудар Утга зохиол цувралын 2016 оны 9 номтой танилцах бол дараах линкээр хандана уу: Утга зохиолын шинэ цуврал
Энэ жилийн хамгийн эхний зохиолоор Солонгосын зохиолч И Мүн Ёлын “Манай бүдэрсэн баатар” сонгогдсон бөгөөд зохиолчийн тухай товч өгүүлэхэд тэрээр Өмнөд Солонгосын орчин үеийн уран зохиолын хамгийн алдартай, олон уншигчтай зохиолчдын нэг ажээ.
Түүний амьдрал эхнээсээ л хүнд хүчир байсан агаад бага балчир ахуйд нь Солонгосын дайн (1950–1953) дэгдэж, улмаар гэр бүл нь хагацсан байна. Түүний хүүхэд нас Пусан хотод өнгөрсөн бөгөөд тэрээр ах дүү нараараа хоноглож, ядуу зүдүү амьдралыг туулсан юм. Тиймээс энэ бүхний дараа, нэлээн хожуу боловсрол эзэмшсэн билээ. Их сургуулийн солонгос хэлний ангид сурч байсан ч төрийн албан хаагчийн шалгалтад бэлдэхийн тулд сургуулиа орхив.
Гэвч тэр төрийн албаны шалгалтдаа удаа дараа унажээ. Ингээд гурван жил цэргийн алба хааж ирээд их дээд сургуульд бэлтгэх сургалтын төвд хэсэг хугацаанд багшаар ажилласныхаа дараа буюу 1978–1980 он хүртэл өдөр тутмын нэгэн сонинд сурвалжлагчаар ажиллаж, энэ үеэс зохиол бичиж эхэлсэн аж.
Энэ нь түүний амьдралд томоохон эргэлт болж, амжилт дагуулав. Тэрбээр 1979 онд Хүний хүү романаараа утга зохиолын шагнал хүртсэнээр зохиол бүтээлийнх нь оргил үе эхэлжээ. Үүнээс хойш Мүн Ёл Солонгосын хойгийн хуваагдал, үйлдвэржилт, хэрэглээний нийгэм, улс төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг өргөн сэдвээр олон өгүүллэг, тууж, роман бичиж, олон улсад үнэлэгдсэн зохиолч болжээ.
Манай бүдэрсэн баатар хэмээх энэхүү тууж нь хэмжээний хувьд бага ч И Мүн Ёлын олон талт, чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог. Зохиолын үйл явдал хөдөөний нэгэн сургуульд өрнөх ба “Би” буюу хүүрнэгч Хан Бён Тэгийн эцэг тушаал буурсны улмаас гэр бүлээрээ Сөүлээс жижиг хот руу нүүж, тус сургуульд шилжиж ирнэ.
Хан Бён Тэ тохилог байр, сайн багш нар болон сурагчдаа ардчилсан улсын чадварлаг иргэн болгож хүмүүжүүлэх зорилготой, нийслэл хот Сөүлийн сайн сургуульд дассан нэгэн.
Гэтэл шилжиж очсон сургуульд нь бүх зүйл яг үүний эсрэг байлаа. Сургуулийн байшин барилга нь нурах дөхсөн, ангийн багш нь цамцан дээрээ будааны архины толботой, үс зүсээ тордсон эсэх нь ч тодорхойгүй нэгэн агаад удирдсан ангиа Ом Сог Дэ хэмээх сурагчид тэр чигээр нь найдаж орхижээ.
Тэрхүү Ом Сог Дэ бусад сурагчаас хэдэн насаар ах боловч бичиг баримт дээр нь төрсөн он, сарыг нь буруу тэмдэглэсний улмаас тэдний ангид суралцаж буй аж. Том биетэй учир бусдыгаа дээрэлхэж, дарангуйлдаг бөгөөд түүнийг эсэргүүцэх хүн үгүй. Харин Хан Бён Тэ л эсэргүүцэлгүйгээр бууж өгөхийг хүссэнгүй.
Сөүлд тэр ангийн шилдэг сурагчдын нэг байв. Харин эцэг нь төрийн өндөр алба хашдаг байсан боловч тушаал буурч хөдөөний нэгэн жижиг хот руу шилждэг. Гэсэн ч тэднийх энэ нутагтаа л дээгүүр зиндааны айлд тооцогдоно. Тиймээс Хан Бён Тэ өөртөө итгэлтэй байсан бөгөөд багаасаа сурч хүмүүжсэн “Оюун ухаан ба Эрх чөлөө”–ний зарчмаа шинэ сургуульд ч баримтлах учиртай гэж үзнэ. Гэвч Хан Бён Тэгийн эсэргүүцэл бүтэлгүйтнэ. Учир нь ангийнхаа багш болон сурагчдыг Ом Сог Дэгийн талд тэгтлээ зогсоно гэж, түүнээс айсандаа, түүний талд орно гэж тэр тооцоолоогүй байжээ.
Ом Сог Дэгийн тогтоосон ноёрхлыг Хан Бён Тэ ганхуулж чадсангүй, харин ч бослого дэгдээснийхээ шанг хүртэнэ. Тэр гадуурхагдан доромжлол амссанаас гадна, хэн ч түүнтэй ойртон нөхөрлөхийг хүссэнгүй. Эцэст нь Хан Бён Тэ ч бууж өгнө. Гэвч удалгүй ангийн багш нь солигдож, санаанд оромгүй байдлаар ангид тогтсон Ом Сог Дэгийн ноёрхол ганхаж эхлэх нь тэр.
Зохиолын үйл явдлыг өгүүлэхээ үүгээр азнаад тосгоны сургуулийн нэг ангийнхны тухай өгүүлсэн уг зохиол яагаад дэлхий дахинд зохиолчоо алдаршуулсан талаар товч танилцуулъя.
Манай бүдэрсэн баатар зохиолд Өмнөд Солонгосын сургуулийн нэгэн анги дахь эрх мэдлийн харилцааг өгүүлэхдээ далд агуулагдах ёгтлол (аллегор)-ыг гарамгай ашигласан ажээ.
XX зууны өрнийн уран зохиолын хамгийн алдартай ёгтлол бол магадгүй Жорж Оруэллийн 1945 онд бичсэн Амьтны ферм зохиол биз ээ. Уг зохиолын үйл явдлын цаана өөр нэг түүхийг тухайлбал, Оросын 1917 оны ардын хувьсгал эцэстээ Сталины диктатур болсон түүхийг өгүүлдэг. Утга зохиолын олон шүүмжлэгч, тайлбарлагч И Мүн Ёлийн Манай бүдэрсэн баатрыг Жорж Оруэллийн Амьтны фермтэй зүйрлэдэг.
Гэвч энэ зохиол ганцхан Солонгосын нийгмийг харуулсан гэж үү?
Энэ туужийн хүч нь И Мүн Ёл ямар их сэтгэлийн мэдрэмж, нарийн ажиглалтын үндсэн дээр дүрүүдээ бүтээсэнд оршино. Хан Бён Тэ ч, Ом Сог Дэ ч хүний нийтлэг шинж чанарыг харуулах эсрэг тэсрэг, цогц дүр билээ. Түүнчлэн энэ тууж нэг цаг үе, нэг улс оронд л хамаарах үйл явдлыг бус, харин дэлхийн аль ч өнцөг буланд өрнөж болох ерөнхий дүр зургийг харуулсан бүтээл болжээ.
Хүч чадалтай нэгэн нь бусдыгаа захирч, дарангуйлж буй нийгэмд хүмүүс хэрхэн харилцдаг вэ? Дарлагдсан олонд дарангуйлагчийг эсэргүүцэж, шударга ёсыг тогтооход юу саад болдог вэ? Ийм асуултын хариуг эрэлхийлж буй хүнд, Өмнөд Солонгос ч бай, Монгол ч бай, дэлхийн өөр хаана ч амьдардаг байсан, И Мүн Ёлоос сурах зүйл их бий.
Уг номыг онлайнаар худалдан авах линк: www.internom.mn/ном/манай-бүдэрсэн-баатар
| https://ikon.mn/n/10gc |
10gd | Б.Түвшинбаяр: “Улаанбаатар марафон”-д 18 орны 33 мянга гаруй иргэн бүртгүүлээд байна | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 05/17/2017 13:23:00 |
Гэрэл зургийг mpa.mn
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт, автомашингүй өдөр энэ сарын 20-нд буюу Бямба гарагт болно. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа тус арга хэмжээний талаар нийслэлийн харьяа байгууллагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.
Марафонд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж 18 орны 30 мянга гаруй хүн энэ жил оролцохоор бүртгүүлсэн нь эхний жилийнхээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Одоо бүртгүүлсэн оролцогчдыг баталгаажуулах ажил явагдаж байгаа ажээ.
"Тавдугаар сарын 20-ны өглөө 08:30 цагт Сүхбаатарын талбай дээр хоцрохгүй ирнэ үү"
Гэрэл зургийг mpa.mn
Энэ талаар Нийслэлийн Биеийн Тамир Спортын Хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр “Улаанбаатар марафон 2017-д онлайнаар 33 мянга гаруй иргэн бүртгүүлжээ. Баталгаажуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд бүртгэл хаагдсан. Бүртгэлээ баталгаажуулаагүй иргэд дүүрэг болон нийслэлийн Биеийн тамир спортын хороон дээрээ очоорой.
Энэ удаагийн марафон автомашингүй өдөртэй цуг болж байна. Автомашинаас татгалзаж, хөдөлгөөний хомсдлоос сэргийлснээр өөрийнхөө эрүүл мэндэд хийж буй хөрөнгө оруулалт юм.
Улаанбаатар марафонд 5, 10, 21, 42 км болон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт буюу 1.5 км гэсэн зайнд оролцож болно. Бүртгэлээс гадна урт зайнд буюу 10,21,42 км-т гүйж байгаа иргэдэд чип өгнө. Чипээ хаяж гэмтээхгүй байх хэрэгтэй. Нийт оролцогчид 08:30 цагт талбай дээр ирсэн байна. Хоцорч болохгүй гэдгийг сануулах нь зүйтэй” гэв.
"Марафон гүйлтэнд оролцох хүмүүс эрүүл мэнд, хувцас хунараа бүрэн бэлтгэсэн байх шаардлагатай"
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын албаны дарга С.Дулмаа “1992 оноос хойш дэлхий нийтээрээ, ялангуяа Европод автомашингүй өдрийг тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсад долоо дахь удаагаа автомашингүй өдрийг зохион байгуулж байна. Харин олон улсын марафон гүйлт дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ жилийн уриа бол “Ухаалаг зорчилт, цэвэр агаар" юм. Учир нь энэ өдөр хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад төрлийн унааг илүү их сонгохыг уриалж байгаа юм. Энэ нь эргээд автомашинаас ялгарах хорт хий, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой.
Марафон гүйлтэнд оролцох хүмүүс эрүүл мэнд, хувцас хунараа бүрэн бэлтгэсэн байх шаардлагатай. Гүйж байгаа хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орсон байх хэрэгтэй. 30 мянган хүнийг бид нэг өдөр үзэж амжихгүй учраас өрхийн эрүүл мэндийн төвүүддээ очиж үзүүлж болно. Эрүүл мэнддээ эргэлзэж байгаа бол тавдугаар сарын 20-ны өглөө 08:00 цагт ирээд эмчийн үзлэгт орж болно. Ийм хүмүүс заавал үзлэгт орж, зөвлөгөө авсны үндсэн дээр гүйх шаардлагатай” гэв.
"Захууд амарч, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно"
Гэрэл зургийг mpa.mn
Замын Цагдаагийн Газрын хэлтсийн дарга Э.Бөхбат “Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогчид тухайн өдөр хязгаарлалтыг зөрчих, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй байх асуудал үүсгэдэг. Тиймээс иргэд үүн дээр анхаарах хэрэгтэй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах томоохон худалдааны төвүүд бүгд амарна. Тиймээс захуудыг зорих хөдөлгөөн байхгүй.
Хязгаарлалттай холбоотой нийтийн тээврийн хэрэгсэл өөрчлөгдсөн маршрутаар явна. ЭНЭ ТАЛААР ЭНД ДАРЖ УНШИНА УУ.
Ер нь дэлхий нийтээрээ автомашинаас татгалзаж, эрүүл, эко амьдралын хэв маягийг эрхэмлэж байгаа энэ үед Улаанбаатар марафон, автомашингүй өдөр бол дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа юм” гэв.
Марафонтой холбоотой заасан бүсэд өглөө 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлана. Нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгсэл чиглэл замналд өөрчлөлт орох юм. Автомашингүй өдөр хязгаарлалтын бус бүсүүдэд ачаалал үүсдэг учраас 19 худалдааны төв, захуудыг амрахаар болсон. Тиймээс иргэд ажлаа зохицуулж, хязгаарлалтын гадна бүсүүдэд ачаалал үүсгэхгүй байж өдөрлөгтөө оролцохыг уриалж байна. | https://ikon.mn/n/10gd |
10ge | “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн барилаа | ikon.mn | 05/17/2017 13:37:00 |
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан.
Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:
Зээлийн хүү (жилийн): 1,75%
Зээлийн хугацаа: 20 жил
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 5 жил
Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл,100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх юм.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн ХЭЛЭЛЦЭЭРЭЭР: хэсгийн (i) -д “...төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцсон гэдгийг сайд А.Цогцэцэг дурдав.
Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцөн, Ерөнхий сайдын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд Сангийн сайд 2017 он 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан юм байна.
Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи ...” гэрээ тул Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар Хуулийн төсөл, Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| https://ikon.mn/n/10ge |
10gf | Трампын анхаарал төвлөрөх хугацаанд тааруулж НАТО илтгэлээ 4 минутаар тасалжээ | Р.Төмөр, ikon.mn | 05/17/2017 14:29:00 |
АНУ-ын ерөнхийлөгчийн анхаарал төвлөрөх хугацаанд тааруулж, НАТО ирэх чуулган дээр тавих илтгэлүүдээ 4, 4 минутын зайтай таслаж байгааг зохион байгуулагч нар нь ярьжээ.
Энэ сарын сүүлээр НАТО-ын гишүүн 28 орны удирдагч нар Бельгийн Брюссельд цуглах юм. Илтгэл тавих хүмүүст яриагаа 2-4 минутын зайтай хэсгүүдэд хувааж ярих шаардлагыг тавьсан байна. Эх сурвалж энэ тухай “Трамптай хэл амаа ололцохын тулд НАТО бүгдийг хийж байгаагийн нэг жишээ” гэж тайлбарлажээ.
“НАТО-ын талаар ямар ч мэдлэггүй, анхаарал төвлөрдөггүй, сахилгагүй хүүхэдтэй тохиролцох гэж байгаа мэт бэлдэж байна” гэж тэр мөн хэлжээ.
Сонгуулийн сурталчилгааны туршид Трамп НАТО-г шүүмжилж, “хоцрогдсон байгууллага” хэмээн цоллож байв.
Тангараг өргөснөөсөө хойш түүний байр суурь зөөлөрсөн. Гэхдээ тэр НАТО-ын гишүүн Европын орнуудыг зардлаа тэгш хуваахыг байнга сануулсаар байгаа. 2014 онд тохиролцсон ёсоор гишүүн орнууд 10 жилийн дотор ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх зардлыг гаргадаг болох юм байна.
Гэтэл энэ үүргээ АНУ-аас гадна Британи, Польш, Эстони, Грек гэсэн хэдхэн орон биелүүлж байгаа юм. Тиймээс НАТО Трампын урьдчилан хэлэх боломжгүй зан аашаас тун их болгоомжилж, түүний арга эвийг олохоор чадлаараа ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Independent | https://ikon.mn/n/10gf |
10gh | Хотын удирдлагуудтай хамт алхах эрхийг хамгаалцгаая | ikon.mn | 05/17/2017 15:03:00 |
Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн өнөөдрийг хүртэл үгүй байлаа.
Ямар сайндаа л барилгын ажлын талбайгаар өнгөрөхдөө толгойгоо хамгаалах уу, машин замаар алхаж амь насаараа дэнчин тавих уу гэдэг хоёрхон сонголттой та бид учирч ирсэн гэхэд хилсдэхгүй. Эс бол хүрэх ёстой газраа очихын тулд хашаа, хайсыг тойрч, чамгүй их цаг хугацаа алдах нь ч бий. Тэгвэл яг энэ зах замбараагүй нөхцөл байдлыг засч, та бидний алхах эрх чөлөөг хамгаалахаар нийслэлийн удирдлагууд хатуу шийдвэр гаргаж, түүндээ эзэн болон ажиллаж эхэлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгөх боллоо. Тодруулбал, тавдугаар сарын 11-ний байдлаар явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршлын судалгааг гаргаж, түүнийхээ 46 байршилд газар чөлөөлөх, орц нээх ажлыг хийж чадсан байна. Ингэснээр та бид 46 байршилд чөлөөтэй алхаж, авто замтай уралдан машин замаар бээвийж, бөөцийж алхахгүй боллоо гэсэн үг.
Тодруулбал, Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” захын урд хэсгийн явган хүний зам хааж барьсан хашааг буулгасан байгаа. Баянголчуудын хүнсний хэрэглээг хангадаг энэ захын урд талын замаар явахад яг үнэндээ явган хүн алхах битгий хэл өрөөсөн хөлөө ч тавих боломж олдох нь тунчиг ховор. Тэр дундаа автомашины замтай шууд тулсан, нарийхан зурвас байдаг учраас хүүхэд, хөгшид, ер нь хүн бүр автын осолд өртөх аюул их байсныг тус дүүргийн иргэд андахгүй биз. Дараагийн нэг онцлох бүс яах аргагүй Баянзүрх дүүргийн Американ дэнж хотхоны ар талын нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан чингэлгүүдийг буулгаж, зам чөлөөлсөн шийдвэр.
Хот, хөдөө гэлтгүй “Гялс” төвд шинжилгээ өгөх гэж яаран сандран, өвчин зовлондоо шаналж яваа олны хувьд энэ хэсэг талбайд чөлөөтэй алхана гэдэг өвчин дээр өвчлөл нэммээр тийм л дүр зурагтай байсан. Иймд газар чөлөөлөх аянд нийслэлийн иргэн хүний хувьд Американ дэнж тойрсон газрыг чөлөөлсөнд талархаад баршгүй. Өвчиндөө шаналсан нэгнийгээ эргээд алхах, бүр эмнэлэг хүрэх ч эрх чөлөөгүй болтол нь автомашины гарааш буюу чингэлэгээ байрлуулна гэдэг бас л айхтар хатуу сэтгэл шүү.
За тэгээд Чингэлтэй дүүргийн Тавдугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгасан, Баянзүрх дүүргийн 72 дугаар хотхоны орчимд явган хүний за хааж барьсан хашааг буулгасан, Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлсөн гээд эхнээс нь мэдээллээд байвал 46 байршлыг нэгд нэгэнгүй тоочих хэрэгтэй болно.
Гол нь, энэ бүхэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа гэдгээрээ онцлог. Тиймээс ч Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажил 129-өөр тогтохгүй. Алхам тутамд явган хүний зам булаасан хашаа, хайс, барилгад тулж мөргөх нь халгүй болсон. Тэр бүгдийг сайтар судалж, нэмж, буулгах газар байвал яаралтай арга хэмжээ ав” хэмээн үүрэгдсний дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн удирдсан ажлын хэсэг дээрх тоог 341 болгож нэмсэн байна лээ.
Мөн эдгээр газартаа албан бичиг хүргүүлж, яаралтай газар чөлөөлөхийг даалгасан. Үүний үр дүнд “ААНБ, иргэд ингэж эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болж, иргэд, хүүхдүүд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгосон эдгээр 341 байршлын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлснөөр хот доторх хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үүнээс гадна хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангана” гэсэн мэдээллийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хотын дарга С.Батболдод танилцуулсан.
Гэхдээ энэ ажлыг иргэд та бид зөвхөн хотын удирдлага, албан хаагчийн ажил гэж харалгүй, өөрсдөө ч дор бүрнээ идэвхтэй хамтран ажиллаж, нийслэлийн өнцөг буланд нуугдсан явган зам хаасан хашаа, хайс, барилга, орон сууц руу орох газрыг хаасан ирмэг тохойг ч хамаагүй Нийслэлийн захирагчийн алба руу мэдээллэж байхаа мартав аа. Учир нь, зөвхөн саяхны жишээ гэхэд “Шунхлай” группын явган хүний замын дунд босгосон сурталчилгааны шонг цахим ертөнцөд иргэд зургийг нь авч тавьж, албан бусаар шаардснаар буулгуулж чадсан.
Сүүлийн жишээ нь, ХААН банкны явган хүний зам таглаж, шат гарган орох үүд нээсэн зургийг сошиалд байршуулж, олон нийтийн шүүмжлэл өрнөснөөр тэд уг өргөтгөлөө буулгах ажлыг эхлүүлсэн байгаа. Иймд интернэт орчинг ашиглан өөрсдийнхөө алхах эрхийг хамгаалах том боломж та бидэнд бий гэсэн үг. Тэр дундаа, явган хүний замд байрлуулсан реклам, гэрлийн шонг жирийн иргэд харж, өөрийгөө хамгааллаа гэхэд харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд шууд очиж мөргөх, түүнээсээ үүдэн машин зам руу хальтирч амь насаараа ч хохирох гэмтэй. Тиймээс хорвоо ертөнцийн өнгийг харж чадахгүй, амьдрал нь цаг минутаар эрсдэлд ордог тэдний төлөө шонг шон гэлтгүй, хашааг хашаа гэлтгүй нэг бүрчлэн мэдээллэх үүргээ эдэлцгээе, иргэд ээ. Энэ нь эргээд та бидний алхах эрх, бүр цаашилбал автобус, таксины мөнгийг хэмнэх, автомашины ослыг бууруулах гээд Улаанбаатар хотын иргэн нэг бүрийн амь насыг хамгаалах шийдвэр учраас хамтдаа явган хүний зам, талбайг чөлөөлцгөөе, нийслэлчүүд ээ.
Та бид идэвх гаргахад шийдвэр гаргаад буулгуулах хотын удирдлага байна гэдэгт олзуурхаад шүү. | https://ikon.mn/n/10gh |
10gi | ТЕГ: WannaCry вирусийн халдлагаас сэргийлэх 11 ЗӨВЛӨМЖ | С.Бадрал, iKon.mn | 05/17/2017 15:32:00 |
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч “ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Уг цахим халдлага Монгол Улсын цагаар 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагт болсон.
“WannaCrypt0r” нэртэй хортой код нь компьютерийн дискэнд байрших мэдээллийг шифрлэн түгжиж, ойролцоогоор 300 ам.доллар төлөхийг шаардах, төлбөр төлсөн тохиолдолд түгжээг тайлах, төлөөгүй тохиолдолд тодорхой хугацааны дараа төлбөрийн хэмжээг өсгөх, цаашлаад файлаа алдах аюулд хүргэдэг байна.
Энэхүү хортой код нь Microsoft Windows үйлдлийн системийн алдааг ашиглан богино хугацаанд өргөн хүрээг хамарсан гэж судлаачид үзэж байна. Харин Майкрософт корпораци уг програмын алдаагаа өнгөрсөн гуравдугаар сард засварласан тухайгаа олон нийтэд мэдэгдэж байжээ.
Энэ удаагийн халдлагад дээр дурдсан засварыг хийгээгүй компьютерууд өртсөн бөгөөд цаашид энэ засварыг хийгээгүй, эсвэл хийх боломжгүй хэрэглэгчийн компьютерууд халдлагад өртөх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна.
Тиймээс ТЕГ-ын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна.
Майкрософт корпорациас 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “MS17-010” дугаартай эмзэг байдлын засварыг зааврын дагуу авч хэрэгжүүлэх;
Дээрх засварыг авч хэрэгжүүлэхээс өмнө, эсвэл авч хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд сүлжээний зарим хандалт /TCP 139, 445 порт/-ыг хааж, хорт кодын тархалтыг хязгаарлах;
Хууль сахиулах байгууллагуудад хандах, нотлох баримт болон бусад зүйлсийг гаргаж өгөх;
Барьцаанд нэхсэн төлбөрийг төлөхгүй байх, хэрвээ төлсөн тохиолдолд таны мэдээлэл сэргэх, цаашид тархахгүй байх гэсэн баталгаа байхгүй гэдгийг ойлгох;
Цахим орчны аюулгүй байдлын түвшинг өндөрсгөж, цахим аюул, заналын үед ажиллах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, найдвартай нөөцөөс мэдээллийг сэргээх, мэргэжлийн байгууллагад хандах гэх мэт;
Мэдээ, мэдээллээ нууцлал, ач холбогдол, үнэ цэнээр нь ялгаж нөөцлөх, нөөцийн аюулгүй байдалд хяналт тавих ажиллагааг зохион байгуулж хэвшүүлэх;
Компьютерийг удирдах, хэрэглэх эрхийг зааглан ялгаж, ердийн хэрэглэгчийн эрхийг хамгийн бага түвшинд байлгах зарчим баримтлах, эрхийн түвшинтэй уялдуулан мэдээ, мэдээлэлд хандах үйл ажиллагааг зохион байгуулах;
Цахим орчинд дайгдсан хорт кодыг эцсийн хэрэглэгчид хүрэхээс нь өмнө илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сэжиг бүхий цахим шууданг нээхгүй байх, нээсэн тохиолдолд аюулгүй байдал хариуцсан ажилтанд яаралтай, үнэн зөв мэдэгдэх;
Оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй үйлдлийн систем, хэрэглээний болон вирусын эсрэг програм хангамж ашиглах, үйлдвэрлэгчээс гаргасан аюулгүй байдлын шинэчлэлтийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж хэвших;
Цахим орчинд мэдээллээ алдах, ашиглах боломжгүй болох, хууран мэхлэгдэх, залилуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс ажилтан, албан хаагчдыг урьдчилан сэргийлэхэд сургаж дадлагажуулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
Мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг туршин шалгах ажиллагааг тогтмолжуулах хэрэгтэй юм.
| https://ikon.mn/n/10gi |
10gj | ФОТО: “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгөхүй” номын хурим | Г.Мөрөн, iKon.mn | 05/17/2017 15:30:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч, судлаач Го.Акимын “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгөхүй” номын хуримын нээлт өнөөдөр Үндэсний номын санд боллоо.
Тэрбээр Монгол орны хадны зургуудад хийсэн судалгаа шинжилгээндээ суурилан энэхүү бүтээлээ туурвижээ.
Го.Аким "Хадны зургууд маш сонирхолтой. Бидний өвөг дээдэс хадны зургийг “Тэнгэрийн хүүхдийн тоглоом”, “Тэнгэрийн хүүхдийн наадгай” гэж нэрлэдэг байж. Тэгэхээр хадны зургийг Монголчууд ихээхэн дээдэлдэг байсан гэсэн үг" хэмээв.
Номын хуримын нээлтээс хийсэн фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10gj |
10gk | 5,000₮-өөр цэнэглээд 55,000 нэгжтэй болоорой | СУРТАЛЧИЛГАА | 05/17/2017 15:37:00 | СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд 55,000 нэгжтэй 5,000₮-ийн картын урамшуулал зарлалаа. Та урамшуулалт хугацаанд цаасан болон цахим бүх төрлийн 5’000₮ картаар дансаа цэнэглээд 55000 нэгжтэй болж яриа, мессеж болон задгай датандаа хүссэнээрээ ашиглаарай.
5,000₮ нэгж авах бол ЭНД дарж нэвтрэн цахим салбараар өөртөө болон дотны хүмүүсийнхээ дугаарыг цэнэглэх боломжтой.
Үйлчилгээний төрөл
Нэгж
Үндсэн нэгжийн хоног
Урамшууллын нэгж
SKYphone 3.0
5000 нэгж
30 хоног
50000 нэгж
ӨНГӨЛӨГ дата
2500 нэгж
15 хоног
ӨНГӨЛӨГ хоног
5000 нэгж
50 хоног
Урамшууллын нэгжээ шалгахдаа 123 дугаарт BONUS гэж илгээнэ үү.
Санамж:
Урамшууллын нэгжийг зөвхөн СКАЙтелийн сүлжээнд яриа, мессеж болон задгай датанд ашиглах ба бусдад шилжүүлэх, багц идэвхжүүлэхэд ашиглахгүй.
Урамшууллын нэгжийн хүчинтэй хугацаа 5 хоног.
Давхар цэнэглэхэд урамшууллын нэгжийн хүчинтэй хугацаа 5 хоногоор сунгагдаж, өмнөх урамшууллын нэгжийн үлдэгдэл дээр сүүлд цэнэглэсэн урамшууллын нэгж дансанд нэмэгдэж орно.
Урамшууллын хугацаа 2017/05/31-нийг дуустал.
| https://ikon.mn/n/10gk |
10gl | Хонхны баярын маргааш... | Д.Жаргалсайхан | 05/17/2017 15:57:00 |
Энэ хавар 40 мянга орчим залуус Монголд их сургуулиа төгсөж хонхны баяраа тэмдэглэж байна. Баярынхаа маргааш тэдний 80 хувь нь ажил хайж эхэлнэ.
Таксины жолооч “Би дээд сургуулийн хоёр дипломтой ч амьдралд хэрэг болдоггүй. Төр засагт дипломтой хүн дүүрэн ч, улс хямралаас салахгүй болсон. Одоо боловсрол хэрэггүй, хар ухаантай, чанга гартай удирдагч хэрэгтэй” хэмээн бодлоо надтай хуваалцав. Ийм бодолтой хүн олширч буй нь харамсалтай.
Яагаад дээд боловсролын үнэ цэнэ ийм доод түвшинд уначихав аа? Ер нь бид хаашаа яваад байна вэ? Иргэд бид боловсролын салбараа эргэн нэг харж хариултыг олох цаг болжээ.
Саарал боловсрол
Боловсролын төгс түвшинг нэг гэж үзвэл НҮБ-аас гаргадаг боловсролын индексээр Монгол улс 2013 онд 0.694, Финлянд 0.815, АНУ 0.890 оноо авсан байна.
Манайд боловсролыг сургуулийн өмнөх (2-5 нас), ерөнхий боловсролын (6-18 нас), тусгай мэргэжлийн болон дээд гэж ангилдаг.
Сургуулийн өмнөх насны боловсролын 2015-2016 оны хичээлийн жилийн статистикийн мэдээнээс үзвэл манай улс энэ насны нийт хүүхдийнхээ 85 хувийг цэцэрлэгт хамруулаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт ажээ. Нийт 225 мянган хүүхэд 1288 цэцэрлэгт явж байна. Бүх цэцэрлэгийн 64 хувь нь төрийн өмчийн бөгөөд 25 мянган багш, ажилчид (20 мянга нь төрийн) ажилладагаас 6833 нь үндсэн, 6133 нь туслах багш аж. Улсын төсвөөс 2012 оноос эхлэн хүүхэд бүрт жил бүр хувьсах зардал гэж нэг суманд 872 мянга, аймгийн төвд 710 мянга, нийслэлд 705 мянган төгрөг, мөн нэмж өдөрт 1650 төгрөг хоолны зардал олгож байна. Цэцэрлэгийн багшийн дундаж цалин 610 мянган төгрөг ажээ.
Ерөнхий боловсролын 768 сургуульд (636 төрийн өмчийн, 132 хувийн) нийт 535 мянган сурагч сурч буйгаас 504 мянга нь төрийн, 31 мянга нь хувийн өмчийн сургуульд ногдож байна. Улсын төсвөөс ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулиудын үндсэн зардлыг даахаас гадна хувьсах зардлыг өмч харгалзалгүй сурагч бүрт дунджаар хагас сая төгрөг жилд олгодог ажээ.
Хувийн 132 сургуулиудын зарим нь ашгийн төлөө бөгөөд эх эцгээс нь өндөр төлбөр авахаас гадна (дунджаар 9 сая төг) төсвөөс ч бас хувьсах зардал авдаг. Уг нь хүүхэд бүрд хувьсах зардал өгөх нь зөв мэт боловч нийтийн сургуулиудын санхүүжилт бага учир хувийн сургуульд төсвөөс өгч буй мөнгөөр төрийн өмчийн сургууль нэмж барьж, гурван ээлжээр сургаж буйгаа зогсоож, нэг ангийн хүүхдийн тоог багасгах нь тэргүүн ээлжийн зорилт юм.
Хувийн сургуулийн нэг сурагчид жилд 10 сая төгрөг, нийтийн сургуулийн нэг сурагчид нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь сурлагын чанарын том ялгааг үүсгэж, ерөнхий боловсролд нийгмийн тэгш бус байдлыг бий болгож байна.
Жишээ нь Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн гурван дунд сургуулийн (Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл) зардалд төсвөөс 2012 онд 7.2 тэрбум, 2013 онд 4.1 тэрбум, 2014 онд 4.4 тэрбум төгрөг нэмж гаргасан нь жирийн сургуулийн нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлаас 25 дахин их байна. Энэ гурван сургуульд жирийн нэг иргэн хүүхдээ оруулах бол давашгүй даваа.
Дээд боловсролын салбарт 2015-2016 оны хичээлийн жилд нийт 100 их, дээд сургуулиудад (17 төрийн, 78 хувийн, 5 гадаадын сургуулийн салбар) нийт 162 мянган оюутан (95 мянга нь төрийн, 67 мянга нь хувийн, 0.3 мянга нь гадаадын сургуулийн салбарт) суралцаж, нийт 13 мянган хүн ажиллаж буйгаас тал нь (7.1 мянга) үндсэн багш нар ажээ. 2011 онд оюутан бүрт хөдөлмөрийн хөлсний доод түвшний хагасаар тооцон сар тутам (70 мянган төгрөг) тэтгэлэг олгох болсноор хувийн, ашгийн төлөө сургуулиуд ч суралцагчдын тоогоо нэмэх сонирхолтой болсон.
Их дээд сургуулиудын сургалтын чанарт, төгсөгчдийн чадварт олигтой ахиц гарахгүй, бизнесийн хэрэгцээ шаардлагад зохицуулан оюутнаа бэлдэх чадвар сул байгаа учир их дээд сургууль төгсөгчид ажил олоход улам хэцүү болсоор байна.
Монгол улс 2010 оноос хойш 6 жилд дунджаар ДНБ-ийхээ 5.5 хувийг буюу төсвийнхөө 14.5 хувийг боловсролын салбарт зарцуулж ирсэн ч Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиуд, нэг ангийн хүүхдийн тоо, багшийн ачаалал улам өсөх хандлагатай байгаа. Их дээд сургуулиудын сургалтанд ч чанарын өөрчлөлт гарахгүй байна. Төрийн хязгаарлагдмал хөрөнгийг хувийн сургуульд биш, төрийн өмчийн сургуульд зарцуулах шаардлагатай.
Тод боловсролын жишээ
Компаниуд сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд сайн боловсролтой ажилчидтай байх ёстой. Төрийн үйлчилгээ ч бас адил. Тийм боловсон хүчин бэлдэхийн тулд хаана оршин суудаг, эх эцэг нь ямар хөрөнгөтэйгээс үл хамаарсан сайн чанартай дунд боловсролыг хүүхэд бүр эзэмших боломжтой байх хэрэгтэй. 5 сая хүнтэй Финляндад боловсролыг ийнхүү хардаг бөгөөд 15 настай сурагч төрөлх хэл, математик, байгалийн шинжлэлээр бүгд жигд, өндөр оноо авдаг.
Энэ улсад дээд боловсролын үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөртэй. Бүсийн түвшинд удирддаг. Багшийн ур чадварт түшиглэдэг ба оюутнууд сургалтын төлбөр төлдөггүй, улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг. Боловсролын салбарт тэгш эрх, шударга ёс бүрэн үйлчилдэг ажээ. Оюутны сууцны хөлсний тэтгэмж, бас зээл ч олгодог.
Шинэ Зеланд улс 4.5 сая хүн амтай, гэхдээ наймхан их сургуультай. Сургалтын төлбөр өндөр боловч оюутанд зээл олгодог. Эх эцэгт нь дарамтгүй, оюутан зээлээ эргээд төлөх учраас хариуцлагатай сонголт хийх, сайн сурч, ажил түргэн олох шаардлагатай тулгардаг. Энэ улсад их дээд сургуульд багшлахын тулд заавал докторын зэрэгтэй, бүтээлээ хэвлүүлж, ижил мэргэжлийн бусад эрдэмтэд хэлэлцсэн байх ёстой.
Оакландын их сургуулийн санхүүгийн орлогын 60 хувь нь судалгаанаас бүрддэг. Багш нарын нийт цагийн 40 хувь нь хичээл заах, 40 хувь судалгаа хийх, 20 хувь нь бусад ажил байдаг. Судалгаан дээр суурилж хичээлээ заадаг учир сургалтын чанар нь сайн байдаг.
Шинэ Зеландын их сургуулиудын санхүүгийн эх үүсвэрийн 60 хувь нь яам, тамгын газрууд, хотын захиргааны захиалсан судалгааны төлбөр ажээ. Судалгаагүй шийдвэр хаана ч гардаггүй учир их дээд сургуулиуд үргэлж захиалгатай, хөрөнгөтэй байдаг. Ингэж байж их дээд сургууль, төрийн байгууллагуудын хооронд эрчтэй холбоос үүсдэг.
Монголд эдгээр туршлагаас судалж, оновчтойгоор нэвтрүүлж болох юм. Жишээ нь их сургуулиудыг судалгаанд төвлөрүүлж, төсвөөс "татаас" өгөхдөө судалгаа захиалан хийлгэх замаар санхүүжүүлж болох юм.
Боловсролын салбарт хийх ёстой бас нэг чухал ажил бол оюуны өмчийг хамгаалах, өөр хүний санааг хуулахгүй байх соёл тогтоох явдал. Сурагч, оюутны бичсэн зохион бичлэг, курс, дипломын ажилд өөр хүний үг, санааг авсан эсэхийг шалгадаг тусгай вэбсайт ч зарим улсад бий. Шалгалтан дээр бусдаас хуулахыг аль ч сургуулийн удирдлага таслан зогсоох ёстой. Энэ бол оюутанд өөрөө бүтээх, шүүмжлэлтэй сэтгэж сурах боломж олгоно гэсэн үг.
А. Эйнштэйн “Их сургуулийн үнэ цэнэ бол маш олон баримт мэдээллийг өгөх биш, оюутныг бодож сургахад оршино” гэж хэлжээ. Шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд оюутан хүн уншиж, бичиж, бодож судлах, туршихад суралцах шаардлагатай. Сургалтын чанарыг дүгнэхдээ ч бодох, сэтгэх чадварыг тооцох цаг болжээ.
Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
| https://ikon.mn/n/10gl |
10gm | ФОТО: Чоппертой залуус ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТСЫГ сурталчиллаа | Б.УЧРАЛ, iKon.mn | 05/17/2017 16:07:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Өнөөдөр Олон улсын “Хүүхдийн тусламжийн утасны өдөр” тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” уриан дор чоппертой залуус Хүүхдийн тусламжийн 108 утасны тугтай сурталчилгааг олон нийтэд таниулах үүднээс хотын төвийг хоёр удаа тойрлоо.
Яаралтай хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн “Хүүхдийн тусламжийн утас-108” нь хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Хамгааллын үйлчилгээ шаардлагатай дуудлагад бэлэн байх “Хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн алба” гэж хэлж ойлгож болно.
Тэд Циркийн өмнөх талбайгаас 11.00 цагт хөдөлсөн бөгөөд энэ үеэр хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
ГЭРЭЛ ЗУРГУУД:
Гэрэл зургийг MPA.mn
| https://ikon.mn/n/10gm |
10gn | Агаар, хөрсний бохирдлоос үүдэн амьсгалын тогтолцоо алдагдаж байна | СУРТАЛЧИЛГАА | 05/18/2017 08:59:00 | ТҮК-д ажилладаг Бадрах гуай одоо 43 настай. Тэр нийслэл хотоо өнгөтэй байлгах, зам харгуйг цэвэрлэж цэмцийлгэх ажилдаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг.
Тиймдээ ч энэхүү ажлыг 8 жил хийхдээ өдөрт 25 мянган удаа амьсгалдаг. Бараг амьсгалах бүртээ түгжирсэн машинуудын тормозлох болгонд ялгарч байгаа тунарсан хар утаа, машин өнгөрөх бүрт босох замын тоос шороог залгидаг. Түүний уушги энгийн хүнийхээс хоёр дахин илүү ачаалалтай ажилладаг болохоор Бадрах гуай бол уушгины өвчнөөр өвдөх магадлалтай эрсдэлт бүлэгт бусдын адил орж байна.
Замын цагдаа, уул уурхай болон барилгын ажилчид, цахилгаан станц, ноос ноолуурын үйлдвэрт ажилладаг хүмүүс гээд тоосжилттой, утаа угаартай орчинд ажилладаг бүх хүн үүнд хамаатай. Эдгээр хүмүүсийн уушгины ачаалал өвөлдөө бол бүр гурав дахин нэмэгддэг болохыг мэргэжлийн эмч нар тодорхойлж байна.
Өвлийн улиралд уушги илүү их хордож байгаагийн гол шалтгаан бол мэдээж домогт орчныг бохирдуулагч мөн хордуулагч утаа.
Утаа арилсан ч уушгины өвчлөл их байна
Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг.
Харин манай оронд амьдрах хэв шинжээсээ шалтгаалж өвөл хүмүүс дулаан байхын тулд маш их хэмжээгээр нүүрс шатаадаг. Энэ нь агаарын бохирдлыг ихэсгэдэг. Өвлийн улиралд түлшний шаталтын улмаас агаарт РМ 2,5 тоосонцор ихээр цацагддаг.
Бидний харж чадах хамгийн жижиг зүйлээс 20 дахин бага хэмжээтэй уг тоосонцор дотор 15 төрлийн хавдар үүсгэгч бодис агуулагддаг гэдгийг баталсан. Тиймээс өвлийн улиралд хүмүүс хорт утаагаар амьсгалсаар байвал 10 жилийн дараа монголчуудын 70 хувь нь уушгины хорт хавдраар өвдөж, эндэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Өнгөрсөн онд уушгины хорт хавдраар өвчлөгчдийн тоо өмнөх жилүүдээс илүү нэмэгдэж одоо тохиолдож буй нийт хавдрын 3-р байранд байгааг статистикийн мэдээнд дурдсан.
Гэхдээ одоо бол утаа арилсан. Харин уушги аюулгүй болсон уу? гэвэл үгүй.
Тэгэхээр зөвхөн өвөл өнгөрлөө гээд өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Учир нь бид урин дулаан цагт ч гэсэн агаарын бохирдолтой хэвээр байгааг та эргэн тойрноосоо бэлхнээ харж болно.
Гэхдээ харъя гэвч харагдахааргүй, бидний нүдэнд үзэгдэхээргүй бохирдлууд маш их. Утаа угаараас гадна авто зам болон барилгын ажлаас үүдэлтэй тоос шороо нь хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулж, хорт хавдар үүсгэх аюултай гэдгийг хүмүүс мэддэг хэдий ч тоодоггүй.
Түүнчлэн хөрсний бохирдол амьсгалын замаар, шууд хүрэлцэх, бохир хөрсөнд тарьсан хүнсний ургамлаар дамжин хүний биеийг хордуулдаг. Дэлхийн хүн амын тал хувь нь хөрсний бохирдлоос үүдсэн аюултай усаар ундаалж байна. Иймдээ ч хөрсний бохирдлоос үүдсэн өвчлөлийн тэргүүнд уушгины сүрьеэ ордог байна.
Монгол улсад жилд 5000 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 3000 нь тухайн жилдээ нас бардаг гэсэн харамсалтай баримт бий.
Үүний эхний гуравт уушгины хорт хавдар багтдаг байна. Тэгэхээр агаарын бохирдол бидний эрүүл мэндийг авч одсоор байгааг анхааруулахгүй байхын аргагүй. Уушгины дайснууд зөвхөн утаат өвөл биш, урин дулаан цагт ч тэр, өдөр бүр таныг отож байдаг гэсэн үг.
Энэ бол биднээс шалтгаалахгүйгээр уушгийг хордуулж байгаа хүчин зүйлс. Гэхдээ зарим хүний хувьд бас сайн дураараа өөрийгөө эрсдэлд оруулах нь ч бий. Тэд бол тамхичид. Таны гэрт, таны ажил дээр, таны найз нөхөд дунд, таны хүрээлэл дэх хүмүүсээс хэд нь тамхи татдагийг тоолоод үзээрэй. Хуруу тань хүрэлцэх болов уу? Энэ бол бас л эрсдэл.
Учир нь Монголд уушгины хорт хавдраар нас барж байгаа арван хүний ес нь тамхичин байдаг байна. Харин энэ бол өөрийгөө сайн дураараа эрсдэлд оруулж байгаа хэрэг.
Та тамхи татдаггүй, сайн дураараа өөрийгөө хордуулдаггүй байлаа ч дээр дурдсаны дагуу өвлийн утаа, зуны тоос шороо, хөдөлмөрийн нөхцөл байдал, хөрсний бохирдол гээд амьдрах орчноос үүдэлтэй биднээс шалтгаалахгүйгээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, уушгийг гэмтээж байгаа маш олон хүчин зүйл бий.
Гэхдээ эрүүл мэндээ сахин хамгаалж, амьсгалын тогтолцоогоо аврах, уушгины өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах, биднээс шалтгаалах зүйл бас бий. Энэ бол урьдчилан сэргийлэлт.
Урьдчилан сэргийлэлт бол шилдэг эмчилгээ
Нэгэнт л амьсгалах бүрт аюул заналхийлж байгаа учраас урьдчилан сэргийлэлт гэдэг зүйл л эрүүл байхад тус болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Ирээдүйд өвдөхөд зориулан мөнгө хураах биш, өнөөдөртөө өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын хэв маягийг суулгах хандлагад дэлхий дахин аль хэдийн шилжсэн. Хэдий та мөнгөтэй байлаа ч таны өмнөөс эмнэлгийн оронд хэвтэх хүнийг яагаад ч олохгүй амьдралынхаа сүүлийн өдрүүдээ өнгөрүүлсэн нэг алдарт хүн алаглан хэлснийг санахад илүүдэхгүй байх.
Өдөр тутамдаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэр агаарт гарах, шаардлагатай үед амны хаалт хэрэглэх зэрэг алхмуудыг өөртөө хэвшүүлж, амьдрах зөв хэв маягийг суулгаснаар уушгины өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Үүний зэрэгцээ идэж ууж байгаа зүйлсдээ ч гэсэн анхаарах хэрэгтэй.
Эрдэмтэд хүн төрөлхтнийг эрүүл байлгахын тулд биед тустай зүйлсийг бүтээсээр ирсэн. Уушгийг хайрлан хамгаалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжихэд нөлөөлдөг хүнсний зүйл ч мөн уушгины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг олон төрлийн ургамал байдаг.
Жишээ нь, чацарганын навч гэхэд ханиалга дарах, уушгийг хамгаалах үйлчлэл үзүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Эрүүл уушгитай үлдэхийн тулд амьдралдаа хэвшүүлэх хамгийн эхний алхам бол уушгины хэвийн үйл ажиллагаанд зориулсан цайг өдөр болгон тогтмол хэрэглэж занших гэдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөж байна.
Уушгины цай тогтмол хэрэглэснээр амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлалыг бууруулдаг
Монгол оронд ганга, нарийн навчит цахилдаг, чихэр өвс, алирсны навч зэрэг хүний биед тустай, элдэв шидтэй эмийн ургамлууд олон төрлөөрөө бий.
Бидний биед ашиг тусаа өгдөг эдгээр ургамлуудыг нэгтгэн боловсруулж, өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар уушгаа хамгаалах боломжтой болсон. Тухайлбал, чацарганын навч, говийн ганга болон урал чихэр өвсийг найруулан, эх орондоо уламжлалт жороор бүтээсэн “Энхжин” уушгины цайг дурдаж болно.
Ханиад томууны дэгдэлтийн оргил үед, утааны улиралд уг цайг ууж хэрэглэсэн хүмүүс ам сайтай байсан. Тэрхүү цайг хэрэглэсний дараа хоолойгоо утах шаардлагагүйгээр цэр маш сайн ховхорч, ханиалга намдаж байгааг мэдэрсэн хүмүүс үр дүнг нь үнэхээр гайхаж байна.
Үүний учрыг мэргэжлийн эмч, судлаачаас тодруулахад, уг цайны найрлагад ханиалга дарах үйлчлэлтэй чацарганын навч, цэр ховхлох, үрэвсэл намдаах үйлчлэлтэй чихэр өвс, эдгээр үйлдлийг зэрэг үзүүлэхийн зэрэгцээ уушги цэвэрлэх, хамгаалах үйлчлэлтэй говийн ганга хэмээх ургамал орсон байжээ. Мөн энэхүү цайны найрлагад орсон ургамлуудад агуулагдах идэвхтэй үйлдэл бүхий бодисууд нь нянгийн эсрэг, үрэвсэл намжаах, салст бүрхүүлийн үйл ажиллагааг дэмжих, сэргээх болон уушгийг хүчилтөрөгчийн дутагдлаас хамгаалах, уушгины өвчлөлийн эсрэг үйлдэл үзүүлдэг нь судалгаагаар батлагдсан байна.
Басхүү амьсгалах орчин тааруу хүчилтөрөгчийн хангамж дутагдалтай үед чацарганын навч уушгины амьсгалын хийн солилцоонд гайхалтай үр дүнтэйг Хятадын судлаачид тогтоож өргөнөөр хэрэглэхийг санал болгосон байна. Гэхдээ энэхүү цайг зөвхөн өвлийн улиралд хэрэглэх биш, бүхий л улиралд өдөр тутамдаа ууж заншвал уушгины үйл ажиллагааг дэмжиж, өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой аж.
Урт наслах, эрүүл амьдрахын энгийн хэвшлийг өөрсдөдөө суулган, уушгины элдэв өвчлөлөөс сэргийлэхийн тулд уушгины цайг өдөрт нэг аягыг ууж заншихаас гадна цэвэр агаарт гарч, уушгаа баярлуулж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
| https://ikon.mn/n/10gn |
10go | Өмнөд Солонгосын “хүн аалз” Бямба гарагт 555 метр өндөр барилгад авирна | Р.Төмөр, ikon.mn | 05/17/2017 16:23:00 |
Өмнөд Солонгосын шилдэг авирагч эмэгтэй Ким Жа Ин ирэх Бямба гарагт Сөүлийн Lotte World Tower цамхагт авирахаар болжээ. Уг барилга нь саяхан нээгдсэн бөгөөд 123 давхар, 555 метр өндөр, дэлхийд зургаад ордог өндөр байгууламж юм.
28 настай Ким Жа Ин орон нутгийн цагаар өглөөний 11:00 цагт авирч эхлэх бөгөөд үйл явцыг онлайн шууд дамжуулахаар болжээ.
Ким Жа Ин авиралтынхаа талаар “Хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа манай ард түмэнд итгэл төрүүлэх байх гэж найдаж байна” гэж Ёнхап агентлагт ярьсан байна. Тэрээр 2009 оноос хойш Олон Улсын Спорт Авиралтын Дэлхийн цомд 25 удаа түрүүлж, Азийн 11 тэмцээнд түрүүлжээ.
2013 онд Ким Жа Ин Бусаны KNN Tower (128 метр), Сөүлийн Мёндон дахь Лотте Их дэлгүүр (84 метр) зэрэг барилгуудад авирч байсан гэнэ. 2020 оны Токиогийн Олимпод авиралтын төрөл анх удаа орох гэж байгаа ба Ким Жа Ин оролцохоор бэлдэж байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
| https://ikon.mn/n/10go |
10gp | 5G технологи хэзээ хэрэглээнд нэвтрэх вэ? | СУРТАЛЧИЛГАА | 05/19/2017 09:03:00 |
Энэ оны 4-р сарын 12-нд БНХАУ-ын Шэньжэн хотноо болсон Олон Улсын Шинжээчдийн зөвлөгөөн (HAS) 2017 дээр Хуавей компани 5G үүлэн технологийн хөгжүүлэлтийн талаар танилцууллаа.
Хуавей компани нь харилцаа холбооны компаниудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 4G технологид суурилсан 5G технологийн цаашдын хөгжил, бизнесийн загвар болон сүлжээний бүтцийн хөгжүүлэлтийг дэмжихийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа юм.
4G технологид суурилсан 5G технологийн хөгжил
Технологийн хөгжил дэвшлийн хурдацтай байдал нь 5G технологийг нэвтрүүлэхэд түлхэц болж байна.
Хуавей компани нь дэлхийн 5G технологийн салбарт урт хугацааны төлөвлөлт хийж, агаарын интерфэйс болон CloudRan технологийг өөрчлөн сайжруулах, идэвхтэй ашиглах хөдөлгөөнийг манлайлж байна. Сүлжээний уян хатан байдлыг илүү сайжруулах энэ нээлттэй байдал нь бүхий л зүйлийг холбох суурь юм.
Хуавей компани нь оператор компаниудын 4G сүлжээний чадавхыг сайжруулан 5G технологийг нэвтрүүлэх бэлтгэлийг хийн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI)-г нэмэгдүүлэх энэхүү санаачлага нь 5G технологид шинэ бизнес моделыг боловсруулах, үүлэн системд суурилсан сүлжээний архитектурыг оновчтой болгох, өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд 4G сүлжээг ашиглах юм.
Хуавей RuralStar шийдэл нь үйл ажиллагааны зардлыг 66%-р бууруулдаг. Шонд суурилсан сайт, цамхагт суурилсан сайт болон олон төрлийн шинэ сайтын загварууд үүнд багтах бөгөөд ROI-н хугацаа нь таван жил буюу түүнээс бага нь байна. Мөн түүнчлэн Хуавей компанийн ухаалаг нэгдсэн антеннийн шийдэл нь давтамжийн 8-н зурвасыг ашиглах ба TDD + FDD болон AAU-г ашигладаг.
Сүлжээний архитектурыг шинээр төсөөлье
Хуавей компанийн CloudRAN шийдэл нь зурвасын өргөний нөөцийн ашиглалт болон сүлжээний ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ.
Энэ нь CloudAIR шийдэлтэй хамтран ажилладаг бөгөөд энэхүү шийдэл нь спектр, чадал, клоуджуулах болон агаарын интерфейсийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлдэг. CloudRAN болон CloudAIR шийдлүүд нь 2018 оноос албан ёсоор ашиглагдах төлөвлөгөөтэй байна.
4G сүлжээн дахь бизнес инноваци
Шинэ үеийн LampSite3.0 технологи нь тусгай радио давтамж ашигладаг технологи бөгөөд олон операторууд тоон сүлжээний дотоод бүрхэлтийг хувааж ашиглах боломжийг олгодог. Энэ нь оператор компаниудын бизнесийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх учир шинэлэг боломжуудтай бизнес санаа төрөн гарахад түлхэц болох юм.
Германы Мюнхен хотод байрлах Хуавейн судалгааны төв
Аж үйлдвэрийн тоон хувьсгалын үндэс болсон голлох хөрөнгө оруулалт NB-IoT чипүүд, модул, сүлжээ болон аппликейшнд чиглэсэн ба энэ нь цаашдын технологийн дэвшлүүд бий болох экосистемийн хөгжлийг түргэсгэх юм. Хуавей компанийн NB-IoT чипүүд нь дэлхий нийтэд албан ёсоор хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд нэг сая гаруй хувь борлогдоод байна.
Мөн Хуавей компани нь 40 гаруй аж үйлдвэрүүдтэй NB-IoT-д суурилсан үйлчилгээг хөгжүүлэх үндсэн дээр хамтран ажиллаж байгаагийн нэг жишээ нь ухаалаг ус болон цахилгааны хэмжигч, ухаалаг зогсоол, ухаалаг гэрэлтүүлэг болон мөрдөх төхөөрөмжүүд юм.
Ирээдүй
Шинэ мобайл аппликейшн болон бизнес моделын судалгааны үеэр Хуавей компани нь X Лаб-ыг байгуулах төлөвлөгөөг танилцуулсан.
Апликейшн хөгжүүлэлт үндэстэй байх X Лаб-ын аж үйлдвэрлэлийн нээлттэй ярилцлага ирээдүйн аппликейшн санаанууд 2017 оны эхээр нэг дор эхэлсэн. Дэлхий даяар 105 гаруй аж үйдвэртэй хамтарсан судалгааны ажлыг эхлүүлж дрон, клоуд робот, утасгүй VR/AR болон 4G болон 5G сүлжээнд суурилсан тээврийн хэрэгслийн холболт нь том бизнесийн боломжийг бий болгож байна.
Петер Жоу, Хуавей Утасгүй сүлжээний шийдлийн нийлүүлэлтийн талаарх илтгэл (CMO)
Эцэст нь Ноён Жоу Юпенг, Хуавей компанийн Утасгүй сүлжээний төхөөрөмжийн маркетинг хариуцсан захирал, HAS 2017 өдөрлөгийн хаалтын үеэр
“Хуавей компани нь шинэ технологи, бизнесийн шинэ санаа зорилго зорилтыг дэмжиж ажиллахаас гадна 4G сүлжээнд суурилсан шинэлэг технологийг дэмжих, сүлжээний бүтцийг эцсийн хэлбэрт хүртэл хөгжүүлж оператор компаниудын ROI-г нэмэгдүүлнэ.
Энэхүү байнгын өсөлт нь 5G технологийг нэвтрүүлэх томоохон алхмын бэлтгэл юм”
хэмээн Олон Улсын Шинжээчдийн зөвлөгөөн (HAS) 2017-д цугласан зочид, хэвлэлийн төлөөлөгчдөд мэдэгджээ.
| https://ikon.mn/n/10gp |
10gq | Буянт-Ухаад хоёр машин мөргөлдөж, нэг нь онхолдсон осол гарлаа | Г.Мөрөн, iKon.mn | 05/17/2017 16:46:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Буянт Ухаа I хорооллын орчимд авто осол гарч, нэг машин онхолджээ.
Энэ талаар Замын Цагдаагийн Албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонбаяраас тодоруулахад "Нийслэлийн ХУД-ийн Буянт - Ухаа I хорооллын урд замд 16:30 цагийн үед хоёр машин мөргөлдөж, нэг машин нь онхолдсон осол гарсан.
Ослын улмаас нэг хүн бэртсэн байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Замын Цагдаагийн Албаныхан ослын газар дээр яг одоо ажиллаж байна" гэлээ.
Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт ЗЦА-наас анхаарууллаа. | https://ikon.mn/n/10gq |
10gr | МОНГОЛБАНК АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА | ikon.mn | 05/17/2017 16:45:00 |
Монголбанк
Ажлын байр: Эрүүл ахуйч, эмч-1
Тавигдах шаардлага:
Анагаах ухааны дээд боловсролын бакалавраас дээш зэрэгтэй;
Эмчлэх үйл ажиллагааны эрхлэх зөвшөөрөлтэй;
Дотрын эмчээр мэргэшсэн;
Мэргэжилээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
Багаар ажиллах чадвартай;
35-аас дээш настай;
Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
Бүрдүүлэх материал:
Нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар;
Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
Эмчлэх үйл ажиллагааны эрхлэх зөвшөөрлийн хуулбар/нотариатаар баталгаажуулсан/;
Төрийн албан хаагчийн анкет.
Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн Монголбанкны Төв
байрны бичиг хэрэгт авчирч өгнө.
Материал хүлээн авах хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор.
Ирүүлсэн материалыг буцаахгүй бөгөөд бичгийн шалгаруулалтад тэнцсэн хүнтэй холбоо
барих тул харилцах утас, хаягаа төрийн албан хаагчийн анкетад тодорхой бичнэ үү.
Нэмэлт мэдээллийг 317542 утсаар авна уу.
МОНГОЛБАНК | https://ikon.mn/n/10gr |
10gs | “Россети” компани Монголд сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ | ikon.mn | 05/17/2017 16:44:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ. Шугам сүлжээтэй болсноор манай улс тогтвортой эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлснээр цаашид 220 вольтын хүчин чадал бүхий сүлжээгээр өргөтгөхийг талууд зорьж байна.
Шилэн кабелаар тавих эрчим хүчний энэ сүлжээний хүрээнд харилцаа холбоог хөгжүүлэх боломж бий болно. Европын улс орнууд нэгдсэн эрчим хүчний тогтолцоотой болохыг зорьж байгаа өнөө үед Монгол улс үүнд нэгдэж энэ зах зээл дээр тоглох боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
НҮБ-аас Дэлхийн эрчим хүчний нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэж шийдвэрлэсэн.
Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа өнөөгийн нөхцөлд манай хоёр улс нэгдмэл эрчим хүчний сүлжээ бий болгож Ази-Европыг холбох боломж байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.
Монгол Улс баруун зүүн, төв гэсэн төмөр замын корридор байгуулахаар хөрш орнуудтайгаа тохиролцсон. Сэргээгдэх эрчим хүчний сүлжээгээ ч ийм байдлаар байгуулж болохыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10gs |
10gt | Нэр дэвшигчдийн саналын хуудсан дээрх нэрийг УИХ дахь намын суудлын тоогоор эрэмбэлнэ | ikon.mn | 05/17/2017 17:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд:
МАН-аас М.Энхболд,
АН-аас Х.Баттулга,
МАХН-аас С.Ганбаатар нарын нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай шийдвэрээ танилцууллаа.
Саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрийг УИХ дахь намынх нь суудлын тоогоор эрэмбэлж байрлуулна гэв.
Гэрэл зургийг Mpa.mn
Өөрөөр хэлбэл УИХ-д хамгийн олон суудалтай нам болох МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дараа нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар саналын хуудсанд нэр нь бичигдэх юм байна.
СЕХ-оос нэр дэвшигч нарт энэ сарын 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгөх юм.
Саналын хуудсыг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө хэвлэнэ гэсэн хуулийн заалттай.
Гадаадад байгаа иргэд 6 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд саналаа өгнө
Гэрэл зургийг mpa.mn
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Гурван нэр дэвшигчийн хувьд СЕХ-оос бүртгэсэн учраас хандивын дансаа нээж болно. СЕХ, Татварын Ерөнхий Газар, Аудитын газарт хандивын данс нээсэн тухай мэдэгдэх ёстой.
Хандивын хувьд хуулийн этгээд 15 сая, иргэдээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив хураана.
Хандивын дансанд хандиваас гадна тухайн намаас нь санхүүжилт орно. Мөн нэр дэвшигч өөрөө дансандаа сонгуулийн зардалаа нэмнэ.
Тодорхой шалгуур хангаагүй хандивт өөрсдөө хяналт тавих хэрэгтэй.
Хууль бус хандив байх юм бол тухайн явуулсан газар, хувь хүн рүү эргүүлэн явуулсан байх шаардлагатай.
Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн комисс байгуулагдаад ажиллаж байгаа.
Нийт 33 улсад 45 салбар комисс байгуулагдаж 200 орчим хүн ажиллаж байна.
Сонгогчид саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очих, цахим болон шуудангаар бүртгүүлж болно.
Гадаадад байгаа сонгогчид 5 дугаар сарын 01-нээс 20-ны хооронд бүртгүүлэх боломжтой бөгөөд 6 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд саналаа өгнө" гэв.
С.Ганбаатар бүртгүүлэхээр ирсэн бичиг баримтандаа намын батлахын хувийг ирүүлсэн
Гэрэл зургийг mpa.mn
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "СЕХ хоёр удаа хуралдаан хийлээ. Эхний хуралдаанаар УИХ-д суудалтай МАХН, МАН, АН-ын нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд нь хүлээж авсан.
Харин МАХН-ын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж тайлбараа хийсэн.
Хуулиараа нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд сонгууль болохоос 40-өөс доошгүй хоногийн дотор нөхөн нэр дэвшүүлнэ гэсэн байгаа.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-д суудал бүхий МАХН-аас Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т заасны дагуу С.Ганбаатарын нэрийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлан холбогдох баримт бичгийг Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд буюу 5 дугаар сарын 16-ны өдрийн 23:30 минутад СЕХ-нд ирүүлсэн.
СЕХ-ны ажлын хэсэг ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж МАХН-аас нэр дэвшигчигчийг бүртгэх тухай шийдвэр гаргалаа.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар бүртгүүлэхээр ирсэн бичиг баримтандаа намын батлахын хувийг ирүүлсэн байсан.
Тэгэхээр өчигдөрөөс эхлэн МАХН-ын гишүүнээр элссэн.
1,983 сонгуулийн хэсэг байгуулагдсан. Дөрөвдүгээр сарын 2-ноос иргэдийн шилжилт хөдөлгөөн зогссон" гэлээ. | https://ikon.mn/n/10gt |
10gu | Канад сангаас ТАВАН чиглэлээр төсөл сонгон шалгаруулах уралдаан зарлалаа | ikon.mn | 05/17/2017 17:05:00 |
-2017-2018 ОНЫ ТӨСЛИЙН УРАЛДААН-
Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр (цаашид Канад сан гэх) нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг. Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 6 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийгээд байна.
Энэ жил Канад сан дараах таван чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:
1. Охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендерийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих
2. Хүний хөгжлийг, ялангуяа эрүүл мэнд, хоол тэжээл болон боловсролын чиглэлээр хөхиүлэн дэмжих
3. Хүний эрх, өргөн оролцоо болон хариуцлагатай засаглал, ардчилал, энх тайванч плурализм, олон төрөл байдлыг түгээхэд манлайлах
4. Хүртээмжтэй ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих
5. Ус, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчныг хамгаалах арга хэмжээг дэмжих
Бүх төсөл хүйсийн эрх тэгш байдал, хүрээлэн буй орчинг хамгаалах болон тогтвортой байдал, оролцоог хангасан байна.
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 6 сарын 5-ны 17:00 цаг
Төслийн хэрэгжих хугацаа: 2017 оны 8 сарын 24-нөөс 2018 оны 2 сарын 1
Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 50 сая төгрөг
Төслийн өргөдөл англи, монгол хэл дээр байж болно.Төслийн өргөдөл, удирдамжийг www.canadafundmongolia.mn цахим хаягнаас авна уу.
Жич: Зөвхөн шалгарсан төслийн байгууллагуудтай 2017 оны 8 сарын 1-ний дотор эргэж холбоо барих болно. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангаагүй төслүүд шалгаруулалтаас автоматаар хасагдана. | https://ikon.mn/n/10gu |
10gv | УИХ дэмжвэл “Приус”-ын татварын хэмжээг ЗГ тогтоож, 5 сарын 1-нээс мөрдсөн хуулийн хугацааг СУНГАНА | ikon.mn | 05/17/2017 17:18:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.17 хуралдаанаас гаргасан шийдвэр-
2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375,000-6.675,000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм.
Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.
Иймд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ.
Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
Хэрвээ өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10gv |
10gw | ХААН Банк болон Улсын III төв эмнэлэг хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы нээлтээ хийлээ | СУРТАЛЧИЛГАА | 05/17/2017 17:20:00 | Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин ордог байна.
Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62%, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49%-ийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна.
Монгол улс дэлхийд зүрх судасны өвчний (ЗСӨ)-ний нас баралтаар дээгүүрт ордог. Монголчуудын нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин (37%), хоёрдугаарт хавдар (21%), гуравдугаар осол гэмтэл (13%) болж байна (Эрүүл мэндийн статистик мэдээ, 2015).
Иймээс ХААН Банк Зүрх судасны эмгэгийн лавлагаа төв буюу Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Аяны хүрээнд хамтрагч талууд бүх төрлийн сувгаар дамжуулан цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт зохион байгуулах, орон даяар өргөн цар хүрээтэй үзлэг оношилгоо хийх болон ХААН Банкны тодорхой нэгжүүдээр дамжуулан цусны даралт хэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү төслийн хэрэгжүүлснээр Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хандлага, дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 40-өөс дээш настай иргэдийн дунд цусны даралт ихсэлтийн эрт үеийн илрүүлгийг хийж, тархины харвалт, зүрхний шигдээс зүрхний дутагдлаас сэргийлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанд томоохон дэвшил гарна гэж найдаж байна.
| https://ikon.mn/n/10gw |
10gx | Түлэнхийн төвийн барилгыг Кувейтийн тусламжаар барих гэрээг хийнэ | ikon.mn | 05/17/2017 17:28:00 |
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.17/ хуралдаанаас гаргасан шийдвэр-
Кувейт Улсын Эль-Кувейт хотод 2017 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
Хуралдаанаар Кувейт Улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцах юм.
Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэх юм.
Мөн Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахыг зорьж байна.
Түүнчлэн Кувейт Улсад хонь, ямаа болон үхрийн мах экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай Протокол, хоёр орны Стандарт, хэмжил зүйн газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.
Кувейтийн сан нь:
Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалан чиглэлийн 415 км зам барихад 58 сая,
Тайширын усан цахилгаан станцыг барихад 20 орчим сая, нийт 78 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, 13 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.
Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахлах бөгөөд Кувейтийн холбогдох өндөр албан тушаалтнуудтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10gx |
10gy | "Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 05/17/2017 17:44:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:44 2017/05/17
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.17/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
25-31-5-10-7-21 +11
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
0-8-3-2-5-8
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
8-5-1-0
2-р зэргийн хонжворын хариу:
0-6-8-7
3-р зэргийн хонжворын хариу:
0-6-2-7
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:31 2017/05/17
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.05.17/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/669531033232468/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:44 2017/05/17
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.17/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
25-31-5-10-7-21 +11
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
0-8-3-2-5-8
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
8-5-1-0
2-р зэргийн хонжворын хариу:
0-6-8-7
3-р зэргийн хонжворын хариу:
0-6-2-7
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/10gy |
10h | Мансууруулах бодис тээвэрлэсэн н.Бадралыг нийслэлд авчирчээ | Д.Эрдэнэцэн, iKon.mn | 11/06/2013 09:58:00 |
ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 30-нд хар тамхи зөөвөрлөж явсан этгээдийг илрүүлсэн. Тэгвэл түүний хэн болохыг олон нийтэд зарлаад байна.
Иргэн Б буюу Б.Бадрал нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм мансууруулах үйлчилгээтэй бодис тээвэрлэж яваад баригдсан юм.
Түүнийг өчигдөр Улаанбаатарт авчирсан байна. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цагдан хорих гэсэн ч ээж нь батлан даалтад гаргажээ.
Сэжигтэн Б.Бадралыг хар тамхи хилээр зөөдөг гэх мэдээлэл ЭЦГ-ын ажилтнуудад ирж, тэд мэдээллийн дагуу ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт хандсанаар түүнийг ийнхүү баривчилжээ.
Зарим хэвлэлд дурдсанаар бол сэжигтэн Б.Бадралын ээж нь ГЕГ-т томоохон албан тушаал хашдаг, Н гэж эмэгтэй бөгөөд ээжийнхээ буянаар тэрбээр хилийн шалган нэвтрүүлэхээр саадгүй гардаг байсан гэжээ.
Хянаж шалгах үүрэгтэй ГЕГ-ынхан өөрсдөө энэ мэтчилэн мансууруулах бодистой нэр холбогдоод байхад хар тамхи, мансууруулах бодис хилээр саадгүй нэвтэрч байгааг гайхах юмгүй биз ээ. | https://ikon.mn/n/10h |
10h0 | Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх журмыг баталлаа | ikon.mn | 05/17/2017 17:46:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар баталлаа.
Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч тайван цагт алба хаах, цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахад дээрх журмыг мөрдөх юм.
Хугацаат цэргийн албанд татагдсан болон цэргийн гэрээт албанд элсэхээр хүсэлт гаргасан иргэнд хийх эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, эмч нарын комисс хоёр жилд нэг удаа төв, орон нутагт ажиллаж иргэнийг тайван цагт цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гаргах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна.
Мөн тайван цагт иргэнийг эмчилж эрүүл болгох, эрүүл мэндийн сургалт явуулах үүрэгтэй байгууллагуудыг нарийвчлан тодорхойллоо.
Архаг суурь өвчнөө нуун дарагдуулсан тухайн иргэний өвчин алба хаах хугацаанд нь сэдэрч, цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд цэргийн анги, байгууллагаас гарсан эрүүл мэндийн зардлыг өөрөө хариуцахыг ч журамд заасан байна. | https://ikon.mn/n/10h0 |
10h1 | Гадаадаас ажиллах хүч авч байгаа ААН-үүдэд шалгалт хийнэ | ikon.mn | 05/17/2017 17:52:00 |
-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.17/ хуралдаанаас гаргасан шийдвэр-
Гадаадаас ажиллах хүч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ХЗДХЯ, ХНХЯ-наас хамтарсан шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаан танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.
Шалгалтаар:
Аж ахуйн нэгжүүд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнээ Засгийн газрын тогтоолд заасан ажлын байрандаа ажиллуулж байгаа эсэх,
Уг ажлыг дотоодын ажиллах хүчнээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх,
Зарим ажил нь үнэхээр гадаадын мэргэжилтэн гүйцэтгэх ёстой нарийн мэргэжлийнх мөн эсэх, хэрвээ биш бол Монгол иргэдээ ажиллуулах зэргийг судалж шалгахыг хоёр яамны хамтарсан ажлын хэсэгт чиглэл болголоо.
Товч мэдээ:
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг баталлаа.
| https://ikon.mn/n/10h1 |
10h3 | ҮЙЛ ЯВДАЛ: "Төгсөгч-2017" хөдөлмөрийн яармаг болно | Г.Мөрөн, iKon.mn | 05/18/2017 08:15:00 |
Монголын Үндэсний музейн гадаа талбайд
10:00 цагт "Музей ба ээдрээтэй түүх: Нээлттэй ярилцъя" уриан дор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх музейд "Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулан хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулна.
Д.Сүхбаатарын талбайд
10:00-16:00 цагт Цагдаагийн байгууллагын "Нээлттэй өдөрлөг" болно.
Төрийн ордонд
11:00 цагт УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Монголын залуучуудын холбооны гадаа
12:00 цагт Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Төгсөгч-2017" хөдөлмөрийн яармаг болно. Өдөрлөгт нийт 40 гаруй ажил олгогч байгууллага 1200 ажлын байртайгаа оролцоно.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
14:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгийн "Арван хангал" цуврал үзэсгэлэнгийн жаргаах үзэсгэлэн болно. | https://ikon.mn/n/10h3 |
10h4 | С.Ганбаатарыг “харвасан” сум нь О.Баасанхүү, нум нь Х.Баттулга уу? | Өглөөний сонин | 05/18/2017 08:26:00 |
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
-Нэг нь тусгай дунд боловсролтой бол нөгөө нь дээд боловсролтой гэх ч тэр нь үнэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Хоёулаа 2016 оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан тойргууддаа унацгаасан. Бас нам, нам сольж явснаараа ч ижилхэн. Х.Баттулга Эх орон намаас АН-д элссэн бол С.Ганбаатар ХҮН-аас МАХН-д элслээ-
Монголын улс төрд харь тодотголтой орж ирсэн цөөхөн хүний хоёр нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Нэг нь “Фэнг шү” С.Ганбаатар, нөгөө нь “Женко” Х.Баттулга. Ийм тодотголыг авах болсон шалтгаан нь ч тодорхой байдаг. Х.Баттулга алдарт “Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонег дууриан анхны компаниа “Женко” гэж нэрлэсэн байдаг. Иймээс ч энэ үг одоо өөрийнх нь нэрийн өмнө овог шиг бичигддэг болсон билээ.
Харин С.Ганбаатарын тухайд дорнын соёлын нэг хэсэг болох “Фэнг шү”-г Монголд анх нэвтрүүлсэн, нутагшуулсан хүн.
Тэдний адил талууд үүгээр дуусахгүй. Нэг нь тусгай дунд боловсролтой бол нөгөө нь дээд боловсролтой гэх ч тэр нь үнэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Хоёулаа 2016 оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан тойргууддаа унацгаасан. Бас нам, нам сольж явснаараа ч ижилхэн. Х.Баттулга Эх орон намаас АН-д элссэн бол С.Ганбаатар ХҮН-аас МАХН-д элслээ. Түүнчлэн хоёулаа “Эх оронч” гэсэн имижийг өөртөө бүрдүүлэхийг хүсдэг. Үүнийг нь нийгмийн тодорхой хэсэг үнэлж хүлээн авч байхад нөгөө хэсэг нь популист улстөрч гэж дүгнэдэг.
Улс төрд ийм тодотголтой, ийм дүр бүтээсэн хоёр эрхэм МАН-ын дарга М.Энхболдтой хамт нэг гараанаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин уралдаж байна. Энэ гурваас нэг нь л Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох учиртай. Өрсөлдөөн ч ширүүн байх нь гарцаагүй биз. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа ч албан бус өрсөлдөөн цахим ертөнцөд хэдийнээ эхэлчхээд явж байна. Хамгийн сонирхолтой нь гурван нэр дэвшигч бус хоёр нь хоорондоо үзэлцэж байх юм. Одоо сийрүүлье.
Хэрэв Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа нь дууссан бол, сүүлийн таван жил тэр эх орондоо байнга оршин суусан бол, хамгийн гол нь Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж авсан бол өнөөдөр С.Ганбаатар нэр дэвшиж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар бол МАХН-ын хувьд лам олдохгүй болохоор буцахдаа л залсан хүн. Тиймээс ч түүнийг эсэргүүцэгчид энэ намд олон байгаа юм.
МАХН-ыг УИХ-д төлөөлөлтэй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгосон гишүүн О.Баасанхүү ч үүнд дуртай бус байгаа. МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрийн талаар тэрбээр “МАХН бол 114 мянган гишүүд дэмжигчтэй нам. Ийм байж өөр намаас ирсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёсгүй. Үндсэн хуулийн зарчим талаасаа ч болохгүй” гэж мэдэгдсэн билээ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн С.Ганбаатар саяхныг хүртэл ХҮН-ын гишүүнчлэлтэйгээ байсан хүн.
Иймээс О.Баасанхүү гишүүн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ зарлаад зогсохгүй “Ийм хүн нэр дэвшүүлээд ялагдвал МАХН-ын удирдлагуудтай хариуцлага тооцох санаачилга гаргана. С.Ганбаатар бол миний баримталсан зарчимтай нийцээгүй” гэхчлэн мэдэгдээд байгаа юм.
Ийнхүү Н.Энхбаярыг дагаж улс төрд хөл тавьсан О.Баасанхүү эргээд Н.Энхбаяр даргадаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж ярьж байгаа нь томоохон эрх ашигтай холбоотой байх талтай. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү бол зүгээр л сум нь, цаана нь нум нь нуугдаж байгаа гэх яриа өчигдөр улс төрийн хүрээнийхэн дунд гараад эхэллээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар, бас цахим ертөнцөд явж байгаа мэдээллээс харахад О.Баасанхүүгийн “Би С.Ганбаатарыг дэмжихгүй” гэж байр суурийг нэр дэвшигч Х.Баттулгын штабынхан л фейсбүүк сүлжээнд хамгийн их түгээж байгаа нь харагдах юм билээ. Тэгэхээр сум нь О.Баасанхүү, нум нь Х.Баттулга гэдэг үнэний ортой л болов уу.
| https://ikon.mn/n/10h4 |
10h5 | Трамп-Лавровын ярианы бичлэгийг Путин үзүүлэхэд бэлэн гэлээ | Р.Төмөр, ikon.mn | 05/18/2017 08:37:00 |
Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон Дональд Трамп, Сергей Лавров нарын уулзалтын үеэр АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг Оросын талд дамжуулсан гэх дуулиан ойрын өдрүүдэд дэгдээд байна.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хэлэхдээ “Хэрвээ АНУ-ын засаг захиргаа хүсвэл бид Трамп, Лавров нарын ярианы бичлэгийг Сенат болон Конгресст үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Тэр Италийн ерөнхий сайд Пауло Жентилонитай уулзсаны дараа хэвлэлийнхний өмнө ингэж мэдэгдсэн байна.
Кремлийн албаныхны мэдээлснээр Цагаан ордонд болсон уулзалтын аудио бичлэг биш, гараар бичсэн тэмдэглэл нь тэдэнд хадгалагдаж байгаа гэнэ.
Өнгөрсөн Даваа гарагт Вашингтон Пост сонин Дональд Трампыг тагнуулын нууц мэдээлэл ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровт дамжуулсан тухай мэдээлсэн юм. Трамп үүнийг няцааж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохих ёсны мэдээллийг Оросын талд хүлээлгэн өгсөн гэж мэдэгджээ.
Харин Путин өчигдөр ярихдаа “АНУ-д улс төрийн шизофрени өвчин газар авч байгааг бид харж байна” гээд “Лавровт нууц задалсан гэж АНУ-ын ерөнхийлөгчийг буруутгаж байгаагийн эсрэг би үүнээс өөр үг хэлж чадахгүй нь” гэсэн байна.
“Ямартай ч энэ бол АНУ-ын дотоод асуудал тул бидэнд нөлөөлөх хүсэл алга” гэж Путин хэлжээ.
Тэрээр дараа нь Италийн ерөнхий сайдад мөн нууц мэдээлэл дамжуулсан бөгөөд сэтгүүлчдэд энэ тухай дэлгэх боломжгүй хэмээн хошигносон байна.
Дуулианы дараа АНУ-ын холбоотнууд цаашдаа Вашингтонтой нууц мэдээлэл солилцохоо больж магадгүй тухай хэвлэлүүд мэдээлж байв. Харин Британий ерөнхий сайд Тереза Мэй үүнийг няцааж, АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцсон хэвээр байхаа амласан юм. Өөр нэг холбоотон Израйль улс бас дээрх дуулиан АНУ-тай харилцах харилцаанд нь нөлөөлөхгүй гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Russia Today | https://ikon.mn/n/10h5 |