id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
10yi | Согтуудаа есөн хүнийг буудаж хөнөөсөн эрийг Оросын эрх баригчид баривчилжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/05/2017 10:22:00 |
Москвагийн ойролцоох тосгонд архи ууж согтуурсан үедээ есөн хүнийг буудаж хөнөөсөн этгээдийг баривчилснаа Оросын эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.
Москвагаас баруун хойд зүгт 110 км зайнд орших Редкино тосгонд Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө энэ хэрэг гарсан байна. Зуслангийн байранд хамт амарч байсан хүмүүсийн дунд маргаан дэгдсэний улмаас гэмт этгээд гарч яваад эргэж ирэхдээ ангийн буугаар зэвсэглэсэн байжээ. Тэрээр таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй нийт есөн хүнийг буудаж алсан байна.
Баривчлагдсан этгээд нь 1974 онд төрсөн, Москвагийн иргэн байсныг мөрдөн байцаагчид мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: Интерфакс | https://ikon.mn/n/10yi |
10yj | Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг үүрэг болголоо | ikon.mn | 06/05/2017 10:46:00 |
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үүрэг өглөө.
Тэрбээр “Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Дүүрэг, хороодын дарга нар нэр дэвшигчдийн хийх уулзалтад иргэдийн оролцоог жигд хангахад, цагдаагийнхан уулзалт хурлын үеийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, зургаадугаар сарын 15-ны дотор тендерийг зарлаж дуусгахыг дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үе болон нийслэлд зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/10yj |
10yl | Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах ХУВААРЬ | ikon.mn | 06/05/2017 11:00:00 |
Зарлагдсан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас зөвлөлөө.
Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахилгаан хязгаарлах ЗУРГААДУГААР САРЫН ХУВААРЬ: Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.
Сар өдөр
Дүүрэг
Засвар хийх цаг
Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил
5/VI
Баянзүрх
11:00-15:00
2, 4-р хороо Гандирст орд, Алтан зам трейд, Траст трейд ХХК, ИЗИС, иргэн Отгонбаатар, Баярхүү, Доржбадам, Хелп интернэйшнл ТББ болон тэдгээрийн ойр орчмоор
11:00-18:00
5, 19, 22-р хороо Монелийн 30-35-р гудамж, ЖНС хоршоо, Улаантойром, Эвт чулуу, Бумарвай инвест ХХК-ууд, ШШГЕГ-ын харьяа хорих 407-р анги болон тэдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
11:00-14:00
6-р хороо 5, 50, 52-р байр, Санхүүгийн тооцоолох төв, Номадс Хоспиталити, Эсү трейд, Эм Икс Эм, Кью Эф Эс, Опен хаус, Монгол Маркет, Бөөн улиас трейд, ЖПЛЕ ХХК-ууд, Түшээ Д/С, Аура кафе, 14-р цэцэрлэг болон тэдгээрийн ойр орчмоор
13:00-15:00
1-р хороо Булнайн Ар ХХК, Худалдаа хөгжлийн банк
Хан-Уул
10:30-17:00
14-р хороо Өлзийт хороо
6/VI
Баянзүрх
11:00-17:30
20-р хороо Баянгол тохижилт, УБ Бодь-Буян, Рэндэр ХХК-ууд, Тоосгоны үйлдвэр, иргэн Баянмөнх, Наранцэцэг болон тэдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:00-11:00
11-р хороо Нуурын 2-р гудамж, АШУҮИС
11:00-18:00
10, 12-15-р хороо Сургууль, Жаргалант, Нуур, Булагийн гудамжууд, Янмал, Түвшин ундраа, Петростар ШТС-19, Мөн чанар, Бэлчир, Анусервис, Гайхмаараа, Буян арвижих, Мон-Агро трейд, Гурван чанар ХХК-ууд, МЦ ХК-6, Скайтель /Хайлааст/, Хүүхдийн төлөө үндэсний төв болон тэдгээрийн ойр орчмоор
7/VI
Баянзүрх
11:00-17:30
4-р хороо 2, 10, 12, 40, 41, Жоби 37-р байр, Өндөр дэнж өргөө, Их Уул, Монгол Киёши, Хараа сүмбэр, Төгс зам ХХК-ууд, Улаанбаатар сан, ОСНААК-ын ХҮТ-2, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хэмжил зүйн дэлгүүр, Улаанбаатар сан болон тэдгээрийн ойр орчмоор
12:00-15:00
2, 4-р хороо 169-р цэцэрлэг, Цэргийн хотхон 8, Сансар хороолол, Билгүүн шагай, Тэвхэн, Глоб интернейшнл, Улаантайж, Цонх констракшн, Хүннү, Гэгээн нуур, Огоот ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
12:00-14:00
20-р хороо Сэлх зуслан
14:00-15:00
15-р хороо Хустайн ам, Цэвэр монгол ХХК-ууд, иргэн Отгонбаяр, Цогтбаатар болон тэдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:30-11:30
19-р хороо Доод Салхитын 6-10, Дээд Салхитын 37-р гудамж, Дего Монгол, ЧММ, Идэр ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
12:00-13:00
14, 19-р хороо Салхитын 10, 15, 19, 23, 25-29, Дээд Салхит, Тахилтын 10-15, 37-р гудамж, Ундрах ирээдүй эмнэлэг болон тэдгээрийн ойр орчмоор
15:30-16:30
19-р хороо Дээд Салхит 1-4, 6-10-р гудамж, Гүүд нейборс төлөөлөгчийн газар, иргэн Мөнхчимэг болон тэдгээрийн ойр орчмоор
8/VI
Баянзүрх
12:00-13:00
20, 21-р хороо Сэлбийн 46, 47, Бэлхийн 11 задгай гудамж, Хадатын ам, Агаарын бохирдол бууруулах газар болон тэдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-11:30
16-р хороо Бэлхийн 33-1 гудамж болон түүний ойр орчмоор
11:00-18:00
18, 20-р хороо Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн ам, 18, 20-р хорооны байр, СБД-ийн гэрэлтүүлгийн компани болон тэдгээрийн ойр орчмоор
14:30-15:30
16-р хороо Бэлхийн 33, 42, 45, 47, 50-54-р гудамж, Төгстөмөр ХХК, иргэн Баасандорж, Гантулга, Лхамсүрэн болон тэдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:00-11:00
3-р хороо Баруун сэлбэ 39, 40, Төмөрчний 22-р байр, ЦЕГ-ын МШУТ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, НӨХГ, Монгол ньюс, Эй Би Эм Эй, Кокодесерт, Гэрэлт ирээдүй, Хантүмэн ХХК-ууд, Гэгээн өргөө СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор
10/VI
Баянзүрх
11:00-17:30
14, 18-р хороо ХСҮТ, ХӨСҮТ, Bеллмарт, Эрин лайн, Доог алт ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
Энэхүү хуваарийг www.tog.mn вэбсайт, www.facebook.com/ubedn, www.twitter.com/ubedn1 хаягаар өдөр тутам үзэх боломжтой.
| https://ikon.mn/n/10yl |
10yn | Түүхэнд байгаагүй хамгийн үнэтэй автомашиныг Rolls-Royce бүтээжээ | Р.Түвшин, iKon.mn | 06/05/2017 11:12:00 |
Мөнгөтэй хүмүүс хүссэнээ худалдаж авч чаддаг. Тэгвэл нэгэн нууц баян зөвхөн өөртөө зориулж Rolls-Royce компаниар тусгай загварын автомашин үйлдвэрлүүлсэн байна.
2013 онд тус компанид анх хүсэлт тавьж байсан эр нийтдээ $13 саяыг төлж, дөрвөн жилийн хугацаанд мөрөөдлийн машинаа бүтээлгэсэн нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй шинэ автомашинд тооцогдож байгаа юм.
Тусгай захиалгаар бүтээсэн хоёр хаалгатай “Sweptail” машиныг өнгөрсөн долоо хоногт Rolls-Royce компани олон нийтэд танилцуулсан байна. Шинэ машинд 20 дугаар зууны домогт загваруудын онцлог шинж чанаруудыг захиалагчийн хүсэлтээр тусгаж өгсөн юм.
Тухайлбал 1925 оны Phantom I, 1934 оны Phantom II загваруудын онцлог хэлбэр, дизайн, салоныг сонгожээ. Мэдээж 21 дүгээр зууны дэвшлүүдийг ч оруулж өгсөн. Тухайлбал Теслагийнх шиг бүрэн шилэн дээвэртэй буюу панорам цонхтой. Дотор талдаа оргилуун дарсны хөргөгчтэй тавиурыг хос хундагатай байрлуулж, зөөврийн компьютер, малгай, цүнхний тавиур хүртэл суулгасан байна.
Автомашиныг захиалагч нь цорын ганц хувь үйлдвэрлэсэн далайн хөлөг, нисэх онгоцны цуглуулгатай эрхэм болохыг Rolls-Royce дурдсан ч хэн болохыг нь нууцалжээ.
Эх сурвалж: The Verge | https://ikon.mn/n/10yn |
10yo | Сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Wanpaku sumo” тэмцээн болно | А.Үлэмж, iKon.mn | 06/05/2017 12:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Япон Улсад 33 дахь жилдээ, Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Wanpaku sumo” сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг JCI Централ салбар байгууллага Монголын сумо бөхийн холбоотой хамтран Япон Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Wanpaku Sumo-2017” тэмцээнийг Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит болгон энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэмцээний зорилго нь хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тэсвэр хатуужил, хүмүүжлийн зөв нөлөө, зорилгодоо хүрэхэд бяр чадал бүхнийг шийдэхгүйг ойлгуулах, бие биенээ хүндлэн хайрлахад суралцахуулахад оршдог байна.
Тус тэмцээний эхний шалгаруулалт Монгол Улсад зохион байгуулагдаж, 3 насны ангиллын ялагч хүүхдүүд /7-8 нас хамаарахгүй/ Япон Улсад зохион байгуулагдах сүүлчийн шатны тэмцээнд оролцдог бөгөөд зардлыг JCI Централ байгууллагаас 100 хувь бүрэн даадаг уламжлалтай аж.
Энэ жилийн тэмцээн 4 насны ангиллаар явагдана
7-8 нас /2009.01.01- 2010.12.31 хүртэл төрсөн хүүхэд/,
9-10 нас /2007.04.02-2008.04.01 хүртэл төрсөн хүүхэд/,
10-11 нас /2006.04.02-2007.04.01 хүртэл төрсөн хүүхэд/,
11-12 нас /2005.04.02-2006.04.01 хүртэл төрсөн хүүхэд/.
Тэмцээний бүртгэл 2017 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 6-ныг дуустал ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд БЗД-ийн 25-р хороо, 153 А байр, 7 давхар, 704 тоотод бүртгэх аж.
Оролцогчид тэмцээнд бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, цээж зурагтай ирж анкет бөглөнө. Мандат авах хугацаанаас хоцорсон хүүхдийг бүртгэж авахгүй ба тэмцээнд оролцуулахгүй юм.
| https://ikon.mn/n/10yo |
10yq | Оросууд Баасан гарагийг амралтын өдрүүдэд оруулах тухай ярьж эхэллээ | Р.Төмөр, ikon.mn | 06/05/2017 11:39:00 |
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Санкт Петрбург хотод Олон Улсын Эдийн Засгийн Чуулган болж өнгөрсөн. Уг чуулганы үеэр Оросын төв банкны нэгдүгээр орлогч захирал Сергей Швецов хэлэхдээ ирэх 15 жилийн дотор Баасан гарагийг амралтын өдөр болгож, долоо хоногт гурван өдөр амардаг болох нь гарцаагүй гэжээ.
Тэр “Роботуудын чадварыг нэмэгдүүлснээр тэдний хөдөлмөрийн бүтээмж сайжирна. Ингэснээр ойрын 15 жилийн дотор Баасан гарагийг амралтын өдөр болгох асуудлыг хөндөх нь тодорхой гэж би бодож байна” хэмээн өнгөрсөн Баасан гарагт ярьсан юм. Швецов мөн “Эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөрийн бүтээмж сайжирснаар удахгүй бид хүмүүсээр юу хийлгэх вэ гэдэг асуудалтай тулгарна” гэжээ.
Долоо хоногт гурван өдөр амардаг болсноор хүмүүсийн чөлөөт цагт зориулагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд эдийн засгийн шинэ салбар болж хөгжих болно гэж тэр бас хэлсэн байна. Одоогоор Оросын хүн амын 2 хувь нь үлдсэн бүх хүмүүсийг тэжээж байгаа бөгөөд цаашдаа энэ хувь хэмжээ улам буурах юм гэж Швецов дүгнэжээ.
Эх сурвалж: Gazeta.ru
| https://ikon.mn/n/10yq |
10yr | ЗӨВЛӨГӨӨ: Зөв алхалтын техник | ikon.mn | 06/05/2017 11:45:00 |
Зуны улиралд хүмүүс алхах нь ихэсдэг. Ингэхдээ зөв алхах хэрэгтэй юм.
Энэ талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
| https://ikon.mn/n/10yr |
10ys | НӨАТ-ын сугалааны азтануудын "Батламж"-ийг Төв талбай дээр гардуулна | ikon.mn | 06/05/2017 12:03:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2017 оны 6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна
Өдөрлөгийн үеэр татварын албанаас арваад төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
"Татвар төлөгч танд зөвлөе" татварын албадын үйлчилгээ;
ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль /ebarimt.mn/-ийн сургалт;
АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ Татварын алба харгалзахгүй хураах, банкны үйлчилгээ;
Явуулын "Авто оношлогоо"-ны үйлчилгээ
Стандартын шаардлага хангасан кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа;
Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа /үйлдвэрийн болон бөөний үнээр/;
Татварын сэдэвт оюутан сурагчдын гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом наадгай болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн;
Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны азтан болсон иргэдэд "Батламж" гардуулах ажиллагаа;
НЗДТГ-тай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах "Ёслол хүндэтгэлийн ажиллагаа" /Урлагийн тоглолт/
Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар
| https://ikon.mn/n/10ys |
10yt | Х.Оюунцэцэг: Бид гараар тоолж, нүдээр харж Ерөнхийлөгчөө сонгомоор байна | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/05/2017 12:12:00 | Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж өнөөдөр зарим иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийлээ.Тэд хар машинаар тоолох нь сонгууль луйвардах эрсдэлтэй гэж үзэж байна.
Гэрэл зургийг MPA.mn
Энэ тухай “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр “Бид энэ хар машинаар орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 дэх удаагаа явуулах гэж байна.
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн, гурван намаас нэр дэвшиж байгаа. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийг хар машинаар бус гараар тоолж явуулаач ээ. Хар машин гэдэг нь булхай, луйвар нүүрлэсэн зүйл. Үүнийг бид бүтэн гурван сонгуульд харлаа.
МАНАН-ын аль ч бүлэглэл хар машинаар дамжуулж төрийн эрх мэдлийг луйврын аргаар авдаг. Хар машин өөрөө сканнердаж, хадгалах үүрэгтэй машин. Сканнердсан материалыг хэн ч яаж ч болно. Тийм учраас хар машинаас татгалзъя” гэв.
"зөвхөн хар машины луйвраар ялах бүрэн боломжтой гэдгээ эд тооцоолчихсон байна"
Гэрэл зургийг MPA.mn
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг “Хар машиныг оруулж ирсэн түүх нь 2008 оны долоодугаар сарын 1-нд сонгуулийн луйврыг эсэргүүцсэн асуудал юм. Тухайн үед зохион байгуулалттайгаар энэ асуудлыг хийсэн нь тодорхой байдаг. Төмөрлөгийн үйлдвэрийн 10 жилийн ой болно гэж дуудаад, үймээн самуунд турхирч, хүчээр засгийн эрхийг авсан. Энэ бүх жагсаал цуглаа, олон нийтийн эсэргүүцлээс айгаад хар машиныг оруулж ирсэн. Хамтарсан Засгийн газар, МАНАН-ын бүлэглэлээс хойш хар машины сонгуулиуд явагдсан байгаа.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал тоолох хар машиныг 341 хувилбараар шалгаж үзжээ. Товчхондоо хар машин шалгалтад тэнцээгүй. Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэрийг гурвууланг нь дугуйлсан хүчингүй нэг саналын хуудсыг хүчингүй гурван санал гэж уншиж, гурван ирцээр бүртгэсэн, цоолсон, балласан, нугалсан хуудсыг хүчинтэйд тооцсон гээд олон зөрчил гарсан байна.
Энэ мэт олон зөрчлөөс гадна хар машиныг програм хангамж нь Монгол Улсын өмч биш гэж хэвлэлээр бичиж байсан. Энэтхэг улсын сонгогчид тэрбум гарчихсан байхад саналын хуудсыг нь гараар тоолж байгаа. Ер нь дэлхий нийтэд хар машиныг хүлээн зөвшөөрөхөөсөө өнгөрсөн.
Янз бүрийн PR, сурталчилгаанд мөнгө зарахгүйгээр зөвхөн хар машины луйвраар ялах бүрэн боломжтой гэдгээ эд тооцоолчихсон байна.
Луйвраар ерөнхийлөгчөө сонгох байсан юм бол сонгууль хийх шаардлага байна уу. Гуравхан хүний саналыг гараар тоолно гэдэг амархан асуудал. Бид гараар тоолж, нүдээр харж Ерөнхийлөгчөө сонгомоор байна” гэв. | https://ikon.mn/n/10yt |
10yu | "Онгон Сонгогчид" | Ч.Болортуяа | 06/05/2017 12:49:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
- СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД -
“М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурваас алийг нь сонгох юм бэ. Сонголт алга” гэж нэг нь хэлэхэд “Тэгвэл залуучууд бид илүү сайн сонголтыг бий болгохын тулд өөрсдөө юу хийсэн бэ” гэж А.Ундрал асуув. Хариулт хэнд ч байсангүй.
“Ямар ард түмэн байна, тийм л төр байна” гэгчээр илүү сайн/өөр сонголтын төлөө хэн, юу хийсэн бэ гэдэг сонирхолтой асуулт.
Энэ асуултыг бид өөрсдөөсөө асууж суухуй дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа маргааш эхлэх гэж байна. Дээрх асуултыг өөрсдөөсөө асуух нь нэгэнт оройтсон уу гэж үү.
Оройтсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л орхиж болохгүй, эхлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол энэ улс дахь ямагт мартагдаж ирсэн залуусын үүрэг, оролцооны тухай юм.
Хонг Конгт 18 настай Жошуа Вонг хүү сонгох эрхийнхээ төлөө тайван жагсаалыг удирдаж дэлхийн шилдэг удирдагч, нөлөө бүхий өсвөр настнаар нэрлэгдэж байхад Монголд дөрвөн мөч нь бүрэн бүтэн оюутнууд маань 70 мянган төгрөгөө хасуулаад “Өлсөж байна” гэж жагсаж байсныг бид санаж буй.
Тэд 70 мянган төгрөгийнхөө төлөө жагсдаг мөртлөө саналаа өгөхдөө ердөө 50 хувийн ирцтэй оролцож байна.
Тэгвэл залуус яагаад саналаа өгөх ёстой вэ талаар миний хувьд дараах гурван үндэслэлийг танилцуулъя.
Нэг. Таны өмнөөс хэн сонгодог вэ?
2016 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын насны мэдээлэлд сонирхолтой дүгнэлтүүдийг хийж болно.
Сонгуульд бараг 100 хувийн ирцтэй оролцож буй нь хөгшчүүд буюу 60 -аас дээш насныхан.
График 1, Сонгогчдын насны бүлэг ба тэдний идэвх
Дээрх зургаан насны бүлэгт хуваасан сонгогчдын насны мэдээллийг гурван бүлэгт хувааж харвал:
• 45 наснаас дээш үеийн 521.2 мянган хүн саналаа өгсөн байна
• түүнээс доош 30-45 насныхан 504.3 мянга нь сонгууль өгчээ
• харин 18-30 насны залуучууд 398.8 мянга буюу энэ бүлгийнхэн хамгийн бага саналаа өгчээ.
Мөн хөдөө орон нутаг, нийслэлийн сонгогчдыг харьцуулбал орон нутгийн сонгуулийн идэвх 63.14 хувьтай байгаа бол нийслэлд ердөө 48.06 хувьтай байна.
Дээрх хоёр үзүүлэлтээс харвал орчин үеийн залуусын үзэн ядах болсон хөдөөнийхөн, мөн хөгшчүүд чиний өмнөөс сонголтыг чинь хийж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн төрийг хөгшчүүд, хөдөөнийхөн түлхүү байгуулжээ.
Бид өөрсдийн хамгийн хариуцлагатай сонголтоо бусдад зүгээр л даатгаж байна.
“Сонгууль өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” гэж зохиолч Жорж Жан Натан хэлж байсныг санаарай.
Хоёр. Та өлсөх эрхтэй юу?
Нэгэнт чи сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол одоогийн төр засгаас алив дээдийг шаардах, тэднийг харааж зүхэх эрх логикийн хувьд үүсэхгүй юм.
Учир нь гурван саяулаа хэлэлцээд аливаа зүйлийн утга нь олдохгүй тул бидний асуудлыг шийдэх даалгаврыг хэсэг бүлэг хүнд өгөх төлөөллийн ардчиллын зарчмаар бид амьдарч буй. Харин сонгогч та өөрийн төлөөллөө сонгоогүй бол таны асуудлыг хэн шийдэх ёстой гэж?
Оюутны 70 мянгыг чинь өгөөгүй учир өлсөх эрх, ипотекийн зээлд хамрагдах, гадаадад сурах тэтгэлэг, цэвэрхэн, түгжрэлгүй хотод амьдрах таны эрхийг хангах төлөөлөл тань сонгогдоогүй учир та "өлсөж байна" гэж мянгантаа бичээд нэмэргүй ажээ.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.8 сая гаруй хүн бичигджээ. Үүнээс 66.5 хувь нь саналаа өгсөн. Нийт саналаа өгсөн хүмүүсийн 50.23 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид саналаа өгчээ. 50.23 хувь гэдэг нь нийт 622,743 хүн юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгууль өгөх эрх бүхий 1.8 сая хүний гурван хүн тутмын нэг нь сонгосон нь сонгуульт насны иргэдийн 33 хувь байгаа юм.
Энэ бол зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахь хамгийн бага үзүүлэлт юм. Хэдийгээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг түүхэндээ хамгийн их буюу 622 мянган иргэн сонгосон ч энэ нь нийт сонгуулийн насны иргэдийн ердөө 33 хувь байгаа юм.
Энэ хувь сонгуулийн жил бүрт улам бүр доошилж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын ирц буурсаар байгаатай шууд холбоотой. Харин энэ хувь буурах бүрт бидний төлөөллийн ардчиллын зарчим үгүйсгэгдэж байгааг санах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл бид өөрсдийн төлөөллөө сонгох эрхээ эдлээгүй атлаа тэднээс илүүг шаардах нь учир дутагдалтай.
Сонгогчдын ирц буурч байгаа нь гэхдээ ганцхан манай улсад тохиолдож буй зүйл биш. Дэлхий даяараа сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх төрөл бүрийн арга сэтгэж байна. “Монгол Улсын хувьд ирцийн босго 50 хувь гэж заасан цөөхөн улсын нэг юм” гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэлж байлаа. Гэхдээ бусад улс оронд ч ийм л байна гээд орхих зүйл яавч биш юм. Учир нь бид хөгжлийнхөө хувьд ямар хэмжээнд хоцрогдож буй вэ гэдгийг гэрчлэх олон үзүүлэлтийг энд дурдах нь илүүц биз.
Сонгох эрх гэдэгт ганцхан удаа санал авах байранд очиж саналаа өгөх нь учир дутагдалтай оролцоо талаар А.Ундрал хэлсэн. Өөрөөр хэлбэл бидэнд сонгууль өгөхгүй байх шалтгаан байгаа бол тэр шалтгааныхаа талаар хэр зэрэг судалж, мэдэж, сонирхож, асуусан бэ?
Бид Сонгуулийн хууль, Намуудын дотоод сонгууль, Ямар хүн нэр дэвших гэж байна вэ, Нэгэнт тодроод гараад ирсэн нэр дэвшигчдээс бид юу асуух ёстой, Сонгогдсон төлөөлөгчдөөс юу шаардах ёстой вэ, хэрхэн хянах вэ, Саналаа худалдахгүй байх, Мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулах зэрэгт идэвхтэй оролцож, сонирхож байх ёстой болж байна.
Гурав. Бид сайжирч байж илүү сайн төр бий болно...
“Ардчилал бидэнд хамгийн бага үзэн яддаг хүнээ сонгох боломжийг олгодог” гэж Роберт Байрн хэлжээ.
Өөрөөр хэлбэл, бид төгс нэр дэвшигчийг хайгаад олохгүй. Тиймээс өгөгдсөн боломжуудаас арай илүүг нь сонгох учиртай.
Яаж ч хараад одоогийн гурван нэр дэвшигч танд таалагдахгүй байгаа бол өөр сонголт байлгахын тулд бид юу хийсэн бэ гэдэг асуулттай тулгараад буй. Гэхдээ нэгэнт өөр сонголтгүй, өөрчлөх боломжгүй нөхцөл ирсэн тул бидэнд дөрөв дэх сонголт бий.
Энэ нь саналын хуудсаа хоосон уншуулах явдал юм.
Гэхдээ энэ сонголтыг хийхээс өмнө одоогийн гурван нэр дэвшигчээ бид гүйцэт таньж чадсан уу гэдэг асуулт гарч ирнэ.
Өөрөөр хэлбэл, энэ гурвын аль нь арай дээр сонголт вэ гэдгийг таних ардчиллын сонгодог зарчмуудаас туршиж үзсэн билүү?
Эсвэл зүгээр л олон нийтийн сүлжээ дэх хуурамч мэдээллээр өөрсдийн тархиа дүүргэж суугаа билүү?
Саяхан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Дэлхийн Банктай хамтран Зүүн Европ, Төв Азийн 29 орны 51,000 гэр бүлээс авсан судалгааны тайланд иргэдийн улс төрийн идэвхийг харуулсан нэгэн үзүүлэлтийг дурджээ. Үүнд Монгол Улсыг хамгийн их улстөрждөг улсын хоёрдугаарт жагсаажээ. Тодруулбал, Монголчуудын 17 хувь нь аль нэг улстөрийн намын гишүүн байна.
Судлаачид улс орон ядуу байх тусмаа улс төрийн идэвх өндөр байна гэж дүгнэж улс төрийн намын харьяалалд байх нь иргэдийн ажлын байр, орлого, амьдралын баталгаа зэрэгт нөлөөлдөг гэж мөн тайлбарласан байна. Энэ дүгнэлтээс үзвэл Монголчууд бид сонгодог утгаараа биш өөр, өөрсдийн амин хувийн эрх ашгийн төлөө л улстөрждөг гэх дүгнэлт хийж болохоор. Яг л “Би өлсөж байна” гэж жагсдагтай адил.
Тэгвэл нөгөө талд,
“Сант Марал” сан жил бүр хийдэг “Улстөрийн Барометр” ээлжит судалгаагаа 2017 оны гуравдугаар сард хийгээд байна. Энэхүү судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 56.9 хувь нь аль нэг намыг онцолдог уу гэдэг асуултад “Үгүй” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл хөвөгч сонгогчид, бас нэг их улстөрждөггүй хэсэг гэж харж болно.
График 2, Та намуудаас аль нэгийг нь онцолж үздэг үү?
Хөвөгч сонгогчдод ихэвчлэн залуус буюу бидний өнөөдрийн “баатрууд” багтдаг талаар улстөр судлаачид хэлдэг.
Хөвөгчид маань өөрсдийн сонголтоо санал авах байранд очсон хойноо ч хийх магадлалтай хүмүүс байдаг аж.
Дээрх хоёр баримтаас харвал, Монголчуудын улстөржилт зөвхөн өөрсдийн амин эрх ашгийн төлөөх 17 хувь дотор байдаг. Харин тэдний гадна талд байгаа хөвөгч хэсгийг илүү тайван, сонгодог, боловсон улстөр рүү хөрвүүлэх боломжтой мэт. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилгүй буюу намын харьяалалгүй хэсгийн улстөрийн идэвх сэргэх нь өнөөдрийн сонголтыг илүү дээшлүүлэх магадлалтай юм.
Тэгэхээр хөвөгчдийн сонголтыг мэргэн байлгахын тулд бид нэр дэвшигчдийгээ илүү таньж мэдэх шаардлага өнөөдөр эхний ээлжинд тулгараад байна. Энэ нь дараа, дараагийн нэр дэвшигчдэд тавигдах шаардлага өөрөө өндөрсөх боломж.
М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарыг шууд мэтгэлцүүлье, залуучуудтай уулзуулъя, сонирхсон асуултад шууд хариулуулъя. Тэдний хариулт таалагдахгүй байсан ч асуух боломжийг шударга, нээлттэй, аль болох олон хангасныг нь эхний ээлжинд сонгоё. Үүнийгээ ч боловсон байдлаар шаардая.
Бид өөрсдийгөө сайжруулах, оролцоогоо нэмэгдүүлэх замаар, бусдыг/нэр дэвшигчдийг шүүе, сайжруулъя, сонгоё.
Сайжруулах арга замуудын талаар А.Ундрал тэргүүтэй залуус өнөөдөр “Онгон сонгогчид” нэртэй хэлэлцүүлгээр 18:30 цагаас "Монгол ТВ" телевизийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр ярилцана.
| https://ikon.mn/n/10yu |
10yv | Засвар хийхдээ усан суурьтай, хоргүй будаг ашиглаарай | СУРТАЛЧИЛГАА | 06/05/2017 12:12:00 |
Бид амьдралынхаа дийлэнх цаг хугацааг гэртээ болон ажлын байрандаа өнгөрүүлдэг. Тиймээс ч ажил, гэрээ аль болох тав тухтай, эрүүл мэндэд эерэг байхаар тохижуулахыг эрмэлздэг. Хэрвээ та засвар хийх гэж байгаа бол тосон будаг бус дэвшилтэт технологийн усан суурьтай хоргүй будаг ашиглаарай.
Яагаад усан суурьтай будаг гэж?
Хүний эрүүл мэнд болон байгальд хор нөлөөгүй
Барилгын засалд ашигладаг дийлэнх будаг их бага хэмжээгээр хар тугалга агуулсан байдаг. Энэ нь хүний тархи мэдрэлийн системд асар хор хөнөөлтэй. Мөн хортой элементүүд агаар, хөрсөнд маш удаан хугацаанд хадгалагддаг учраас байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулдаг байна. Харин усан суурьтай будаг нь хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй тул олон улсад өргөн хэрэглэх болсон.
Тэсэрч дэлбэрэхгүй, галд шатахгүй
Усан суурьтай будаг нь тосон будгийн ажиллагааг 100 хувь орлож чадахын дээр шатамхай шинж чанаргүй. Тиймээс хадгалах, зөөвөрлөх явцад тэсэрч дэлбэрэх аюулгүй. Галын эрсдэлээс хамгаалдаг давуу талтай юм.
“Интерьерийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд энэхүү усан суурьтай будагны шинж чанарт тун талархалтай ханддаг юм"
Хурц үнэргүй
Засвар хийх үед засварчид будагны үнэрт хордох, будагны үнэрийг гаргах гэж олон хоногоор хүлээх зэрэг асуудлууд байдаг. Тэгвэл усан суурьтай будаг нь хурц үнэргүй учраас дээрх асуудал үүсэхгүй. Интерьерийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд энэхүү усан суурьтай будагны шинж чанарт тун талархалтай ханддаг юм. Мөн усан суурьтай будаг нь:
Үнэргүй, Усаар шингэлж хэрэглэдэг
Угааж арчихад ховхорч унахгүй
Хурдан хатдаг
Далдлах чадвар сайтай
Будах талбай илүү
Хатуулаг чанар сайтай зэрэг маш олон давуу талтай.
Усан суурьтай будгаар юу будаж болох вэ?
Энэхүү будгийг барилгын дотор засалд өргөн ашигладаг. Тухайлбал бетон, шавар, мод, ган, гипсэн хавтангийн гадаргууны өнгөн түрхлэг болгож хэрэглэнэ. Матте, гялгар гэсэн хоёр төрөл байдаг. 1188 өнгө гардаг учраас өнгөний сонголтонд санаа зовох асуудалгүй.
“Бээжингийн 5 тойрог дотор тосон будаг хэрэглэхгүй, зөвхөн усан суурьтай будаг хэрэглэх тогтоолыг Хятадын Засгийн газраас гаргасан байдаг”
Усан суурьтай будгийг хаанаас авах вэ?
Будгийн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн технологиороо БНХАУ-д тэргүүлэгч “Чен Ян” группийн шилдэг бүтээгдэхүүн болох усан суурьтай будгийг “Ноён Трейд” компани оруулж ирдэг. Усан суурьтай будагны чанарын өндөр үзүүлэлтийг Хятадын Засгийн газар үнэлж энэхүү будгийг бүх нийтээр хэрэглэж заншихыг бодлогоор хангаж өгчээ.
Тодруулбал Бээжингийн 5 тойрог дотор тосон будаг хэрэглэхгүй, зөвхөн усан суурьтай будаг хэрэглэх тогтоолыг Засгийн газраас нь гаргасан байдаг. Харин манайд энэ мэт бодлогоор зохицуулаагүй, засварыг аль болох хямд өртгөөр хийх сонирхолтой байдгаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их. Ялангуяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засварт хямд, хортой, толгой эргэм үнэртэй будгийг хэрэглэдэг нь маш том алдаа юм. Шинэ технологийн усан суурьтай будгийг ашиглан ирээдүй хойч болон хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих цаг болжээ.
“Ноён Трейд” компани нь “Чен Ян” үйлдвэрийн усан суурьтай будгийн албан ёсны дистрибьютерийн эрхийг 2014 онд авсан бөгөөд мөн үйлдвэрийн гадна дотор эмульс болон шалны резинэн будгийг худалдаалж байна.
Оффис-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо NT center
Дэлгүүр-Улаанбаатар хот, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд BIG худалдааны төвийн 60-р лангуу
Утас: 9408-7000, 94097000
www.noyontrade.mn
| https://ikon.mn/n/10yv |
10yw | Арабын дөрвөн улс нэгэн зэрэг Катараас дипломат харилцаагаа тасаллаа | Р.Төмөр, ikon.mn | 06/05/2017 12:15:00 |
Өнөөдөр Саудын Араб, Египет, Бахрайн, АНЭУ гэсэн дөрвөн улс Катараас дипломат харилцаагаа таслаж байгаагаа зарлалаа.
Эдгээр улсууд Катарыг террорист бүлэглэлүүдийг дэмждэг гэж буруутгажээ. Саудын Арабын эрх баригчдын мэдэгдэлд ”терроризм, экстремизмийн аюулаас үндэсний эрх ашгаа хамгаалах” зорилгоор ингэснээ өгүүлсэн байна. Тус улс хилээ хааж, газар, далай, агаарын харилцаагаа хязгаарласан байна.
Египет улс мөн Катартай харилцдаг агаарын зам болон усан боомтоо хааж байгааг гадаад хэргийн яам нь мэдээлжээ. Арабын Нэгдсэн Эмират Улсын засгийн газар Катарын элчин сайдыг 48 цагийн дотор нутгаасаа гарч явахыг шаардсан байна. Абу Даби мэдэгдэлдээ Катарыг “шашны бүлэглэлүүд, террорист, экстремист байгууллагуудыг санхүүжүүлж, дэмждэг” хэмээн буруутгажээ.
Бахрайн улс Катарыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлж, дотоод хэрэгт нь хутгалддаг гэж буруутгасныг төрийн мэдээллийн суваг нь дамжуулсан байна. Катарын засгийн газрын дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдэд Аль Кайда, Исламын улс, Муслим ахан дүүс зэрэг байгууллага багтаж байгаа юм байна.
Эх сурвалж: BBC | https://ikon.mn/n/10yw |
10yy | “Хүүхдэд ээлтэй” ХАНБОГД РЕСИДЕНС ХОРООЛОЛ | СУРТАЛЧИЛГАА | 06/05/2017 12:33:00 |
“Пи Ай Эм Эм” компанийн Ханбогд ресиденс хороолол нь эх үрсийн баярыг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй” хороолол байх үүргээ биелүүлж оршин суугчид, хүүхдүүддээ “Хүүхдийн тоглоомын талбайн цогцолбор”-ыг хүлээлгэж өгөн баярт үйл явдлаа хамтдаа тэмдэглэж өнгөрүүллээ.
Мөн Ханбогд ресиденс хороолол нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 03 сарын 01-нээс 06 сарын 01-ний хооронд байр худалдан авсан оршин суугчдаасаа гал тогооны өрөөний иж бүрэн тавилга, том өрөөний иж бүрэн тавилга, супер шагнал “Приус 30” автомашины эзэнг тус тус тодрууллаа.
СУПЕР ШАГНАЛ “ПРИУС 30” АВТОМАШИНЫ АЗТАН Б.БАТГЭРЭЛ: Маш их баярлаж байна. Энэ байр ахын минь нэр дээр байдаг. Ах маань солонгост ажил хийдэг өнөөдөр өмнөөс нь юмыг яаж мэдхэв гээд сугалаанд оролцсон чинь ингээд азтан болчихлоо. Ханбогд хороолол нь тав тухтай, цэвэр агаартай маш гоё хороолол та бүхний ажилд амжилт хүсье.
ЗОЧНЫ ӨРӨӨНИЙ ИЖ БҮРЭН ТАВИЛГАНЫ АЗТАН Ж.АЛТАНТОГОС: Би таван сарын 14-нд шинэ байрандаа орсон. Шинэ байрандаа ороод ердөө арваадхан хоноод гал тогооны өрөөний иж бүрэн тавилга хожлоо маш их баярлаж байна. Өмнө нь сугалаанаас ямар нэг зүйл хожиж байгаагүй болохоор анхандаа итгэхгүй байсан. Үнэхээр үнэн бодитой сугалаа явагдлаа.
ГАЛ ТОГООНЫ ИЖ БҮРЭН ТАВИЛГАНЫ АЗТАН Л.ОЛЗБАЯР: Азтан болсондоо маш их баяртай байна. Яг нэг сарын өмнө шинэ байрандаа орж байсан. Анх удаа урамшуулалт сугалаанд оролцож, азтан болж үзэж байна. Ханбогд хорооллын хамт олонд баярлалаа.
Цаашид ч Ханбогд ресиденс хорооллоос урамшуулалт хөтөлбөрөө үргэлжлүүлэн явуулж байх юм байна. Дараагийн тохирол 06 сарын 01-нээс 09 сарын 01-ний хооронд байр худалдан авсан иргэдийн дунд зохиогдож супер азтан “Приус 30” автомашины азтан болох боломжтой.
Борлуулалтын алба: 94000848 94000748
www.khanbogdresidence.mn
https://www.facebook.com/khanbogdresidence/
| https://ikon.mn/n/10yy |
10yz | Зуслангийн автобусны чиглэлд өөрчлөлт орлоо | ikon.mn | 06/05/2017 13:43:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдэж байна. Иймээс нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа.
Тухайлбал, Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, Ч:7 “Нисэх- Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг “Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж өөрчлөлт орууллаа.
Чиглэлүүдэд орсон өөрчлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлүүлж байна.
Ч:22 “ШАДИВЛАН-БӨМБӨГӨР-ЧИНГИС СООСЭ-ДАЛАНГИЙН ЗАМ”
Үйлчлэх байгууллага: “Тэнүүн-Огоо” ХХК
Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 9 минут, 18 автобус үйлчилнэ.
Амралтын өдөр:Хүлээгдлийн хугацаа 14 минут, 12 автобус үйлчилнэ.
Ч:7 “НИСЭХ-ТӨВ НОМЫН САН-7 БУУДАЛ-ЗУНЖИН” чиглэлд
Үйлчлэх байгууллага: “Авто терминал трейд” ХХК
Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 8 минут, 23 автобус үйлчилнэ.
Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 11 минут, 16 автобус үйлчилнэ” гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/10yz |
10z | Дуучин С.Наран Африкт тоглолт хийнэ | О. Сүлд, Өдрийн шуудан | 11/06/2013 12:53:00 |
Дуучин С.Наран
“Монгол экологи” төвөөс хэрэгжүүлж буй Нуур хамгаалах төсөл дэлхийн олон улсад хүрээгээ тэлж байгаа.
Энэ төслийн Монгол талын сүлд дуу нь noп дива С.Наран, гавьяат жүжигчин Ө.Уянга нарын хамтран дуулсан “Нутгаа дуулахуй” болж байгаа гэнэ.
Уг дуу Хөвсгөл далайн тухай бөгөөд дуучин бүсгүйчүүд яг л далайн давалгааг мэдрүүлэхүйц сайхан дуулдгийг уншигчид мэдэх биз ээ.
Түүнээс гадна энэ төслийнхөө шугамаар дуучин С.Наран ирэх жил Африкт тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Энэ талаар дуучнаас тодруулахаар утас цохиход, “Саяхан болсон “Voice II” тоглолт дээр энэ мэдээг анх сонссон. Үнэхээр гайхалтай санагдсан. Гэхдээ ирэх жил Африкт хийх тоглолтынхоо талаар одоо яримааргүй байна. “Монгол экологи” төвийн захирал нь ажлаар гадаадад яваа, ирэхээр нь албан ёсны мэдээлэл өгье” гэсэн юм.
| https://ikon.mn/n/10z |
10z0 | GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг дуудлага эхлүүллээ | А.Үлэмж, iKon.mn | 06/05/2017 13:57:00 |
Гэрэл зургийг mpa.mn
GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ны өдөр буюу дэлхийн Хар тамхины эсрэг өдрийг хүртэл хар тамхины эсрэг дуудлага (challenge) эхлүүлж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ.
Одоогоор түүний дуудлагад Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Скаутын Холбоо зэрэг төрийн бус үндэсний хэмжээний байгууллагууд нэгдээд байгаа аж.
GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал "Нэг жилийн өмнө миний бие хар тамхины хэргээр шалгагдаж эхэлсэн. 2016 оны тавдугаар сарын 24-нд Улсын Мөрдөн Байцаах газарт саатуулагдаж, хар тамхины хэргийн сэжигтнээр шалгагдаж эхэлсэн. Ингээд 2016 оны аравдугаар сарын 9-нд надад Хан-Уул дүүргийн шүүхээс борлуулах зорилгогүйгээр хар тамхи хадгалсан хэргээр хоёр жилийн ял оноосон.
Гэхдээ Монгол Улсын Шүүх энэрэнгүй зарчмаар намайг хар тамхитай тэмцэж, олон нийт хүүхэд залуучуудад хар тамхийг буруу зүйл гэдгийг ухааруулж ойлгуулах ажлуудыг санаачлан хийгээрэй гэж итгэл хүлээлгэснээр хоёр жилийн ялаа хоёр жилийн тэнсэн болгож шийтгүүлсэн. Одоо би ялаа эдэлж байгаа.
Ингээд миний бие санаачлан өнөөдрөөс Хар тамхитай тэмцэх хөдөлгөөнийг эхлүүлж challenge зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Энэхүү дуудлагтаа хамгийн түрүүнд би хамтлагийн 3 найзаа дуудаж байна" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт ихээхэн ихэссэн. Хар тамхийг дамжуулагч, тээвэрлэгч гэсэн статустай байсан Монгол Улс хэрэглэгч орон гэсэн бүртгэлтэй болжээ. ОХУ, БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн орнууд гэсэн гурван чиглэлээр манай улс руу дээрх хууль бус барааг нэвтрүүлдэг аж.
Урд хөршөөс афетамин, метафетамины төрлийн мөс, мансууруулах ургамлын гаралтай шавах зэрэг бодисыг хууль бусаар нэвтрүүлдэг бол хойд хөршөөс сэтгэцэд нөлөөлөх андате зэрэг эмийг нийлүүлдэг аж.
Одоогоор манай улсын хар тамхи, мансууруулах эм, бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас 57 эрэгтэй, есөн эмэгтэй хүн ял шийтгүүлжээ. Мөн дахин 22 хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Сүүлийн гурван жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийн нас залуужин, 18 нас хүрээгүй хүүхдүүд хэрэгт холбогдох болжээ. | https://ikon.mn/n/10z0 |
10z1 | ФОТО: Төв талбайгаас онцлох ТАВАН үйлчилгээ | Т.Өлзийбаяр, iKon.mn | 06/05/2017 14:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Төв талбайд өнөөдөр БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Тус өдөрлөгт ЦУОШГ болон Улаанбаатар хотод байрлах яамны харъяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Их, дээд сургуулийн төлөөлөл болон эко сургуулийн сурагчид оролцож байгаа юм.
Та өдөрлөгт ирсэнээр агаарын бохирдлыг буурлуулах талаар өөрийн саналаа өгч, усны нөөцийн сан болон ойн судалгаа, нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл авах боломжтой.
Ингээд уг өдөрлөгөөс амьдралд хэрэгтэй ТАВАН зүйлийг нэрлэж байна.
Нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг гэрэл ашиглахын ач тусын талаар мэдээлэл авах
Гэрэл зургийг mpa.mn
Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай "Оюуны тулга" бүрэн дунд сургуулийн сурагчдаас гэрлийн эрчим хүч хэмнэлтийн талаар болон усны зохистой хэрэглээ, хогийг байгальд хаяхгүй байхын үр нөлөө, тогтвортой хөгжлийн талаар мэдээлэл аваарай.
Тэд ангидаа болон гэртээ Led гэрэл хэрэглэж хэвшжээ.
Энэхүү гэрэл нь бусад гэрлээс нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг байна.
Нүүрс хүчлийн хий бага ялгарснаар агаарын бохирдол багасч, дэлхийн дулаарлыг бууруулах ач холбогдолтой аж.
Модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцтай танилцах
Гэрэл зургийг mpa.mn
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвийн асраар та зочилсноор модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцтай танилцах боломжтой.
Мөн мод сөөгний үр шинжлэх, ойн сонгомол үрийн нөөц бүрдүүлэх, хадгалах зааварчилгаа авч болох юм.
Ойн сангийн талбай нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 11.80 хувийг эзэлдэг.
Нэг жилийн хугацаанд нэг мод 12 кг CO2 өөртөө шингээж дөрвөн ам бүлтэй өрхийн жилийн хүчил төрөгчийг хангадаг байна.
Хүнсний бүтээгдэхүүн эмийн ургамал худалдаж авах
Гэрэл зургийг mpa.mn
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн асарт саатаарай. Ингэснээр та зөгийн бал хуш, буйлсын үр, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн цайг худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэж болох юм.
Зөгийн балыг нэг килограммыг нь 25 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Зөгийнөөс нийтдээ зургаан төрлийн бүтээгдэхүүн гардаг аж.
Мөн тус асараас орон нутгаас ирсэн өөрсдийн гараар хийсэн эсгий урлал, эмийн ургамал, ажлын багажыг та сонирхоорой.
Тухайлбал хөрс чийрэгжүүлэгч, үндэс цавчигч, жимс хураагч зэрэг багаж хэрэгслийг борлуулж байна.
Үнийн хувьд эмийн ургамал савлагаатай нь 850 төгрөгнөөс эхэлж байгаа бол ажлын багаж хэрэгслийн хамгийн дээд үнэ нь 28 мянгаар зарагдаж байгаа юм.
Эко хэрэглээг бий болгох
Гэрэл зургийг mpa.mn
Бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх АНУ-ын технологотой танилцаарай.
Түүнчлэн ус хэрэглэдэггүй, бохирыг бүрэн боловсруулдаг Швед эко 00, шаланд тулсан хийцтэй үнэргүй, усгүй хөтөвч, уснаас дулаан гаргах халаалтын тогоо индукцийн аргаар ажилладаг эко зуух зэргийг сонирхож өөрийн ахуйдаа зориулан худалдаж авах боломжтой.
Эрчим хүчний хэмнэлттэй халаалт халуун усны шийдлийн шинэ санаа таныг хүлээж байгааг дуулгамаар байна.
Вакум халаагуур, уснаас дулаан үйлдвэрлэх төхөөрөмжийг үзэж сонирхох боломжтой.
Орон нутгийн үйлдвэрлэлтэй танилцах
Гэрэл зургийг mpa.mn
"Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүд" асарт очсоноор та модны үндэс ашиглаж хийсэн бүтээлүүд болох толь, цаг, эмээлийн тавиур зэрэгтэй танилцаж болох юм.
Модны үндэс ашиглаж хийсэн толь нь улсын хоёрдугаар чуулганд оролцож хоёрдугаар байранд оржээ.
Мөн бурханч лам Пүрэвбатын хийсэн бүтээлүүдийг сонирхоорой. "Аглагийн хийд"-ийн уран зургийг үзэж болно.
Түүнчлэн экологийн цэвэр аргаар хийсэн түлшийг танилцуулж байна.
Гэрэл зургууд:
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10z1 |
10z2 | Санамсаргүй Лондончуудын эр зоригийн билэгдэл болсон аяга шар айрагтай залуу | Р.Төмөр, ikon.mn | 06/05/2017 14:28:00 |
Бямба гарагийн орой Лондон хотод гарсан террорист халдлагын үеэр гудамжаар гүйлдэж байгаа хүмүүсийн нэгэн зураг сошиал сүлжээнд олны анхаарлыг татаад байгаа юм.
SkyNews сувгийн видео мэдээнээс авсан уг зурагт халдлага болсон газраас хүмүүс зугтан гүйлдэж байхад тэдний дунд нэг залуу аягатай шар айргаа цалгиулахгүйг хичээн болгоомжтой гүйж байгаа нь харагдаж байгаа ажээ.
People fleeing #LondonBridge but the bloke on the right isn't spilling a drop. God Bless the Brits! pic.twitter.com/ceeaH0XxeX
— Howard Mannella (@hmannella) June 3, 2017
Лондончууд ойр ойрхон гарч байгаа террорист халдлагуудын дараа “Бид террористуудаас айхгүй” хэмээн уриалж, шашны хэт үзэлтнүүдийн зорилгыг биелүүлэн амьдралын хэмнэлээ өөрчлөхгүйг хичээж байгаа. Тэгвэл энэхүү зураг нь Лондончуудын эр зориг, террористуудаас айхгүй байх үзлийн билэгдэл болоод байгаа юм.
Сошиал сүлжээний ихэнх хэрэглэгчид залуугийн тайван амгалан чанарыг магтан сайшаасан бол нөгөө хэсэг нь Лондон хотод аяга шар айраг ямар үнэтэй байдгийг сануулаад ингэх нь аргагүй гэж дүгнэжээ.
Нэгэн хэрэглэгч “Хэрвээ шар айргаа орхиод зугтсан бол террористуудын зорилго биелэх байлаа” гэсэн бол нөгөө хэрэглэгч “Шилэн аяган дотор Лондон хотын бардамнал явж байна” гэж бичсэн байна.
Харин энэ үзэгдлийг эдийн засаг талаас нь тайлбарласан хүмүүс “Лондонд уух юм ямар үнэтэйг бодолцвол ингэх нь аргагүй”, “Үүнийхээ төлөө 5.5 паунд төлсөн юм чинь аргагүй шүү дээ” гэх зэргээр бичицгээжээ.
Эх сурвалж: Independent | https://ikon.mn/n/10z2 |
10z3 | Ерөнхий сайдыг ОХУ-д ажиллах үеэр шийдэгдсэн 12 асуудал | ikon.mn | 06/05/2017 14:29:00 |
Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ.
“Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл явдал боллоо. Өмнө нь тус чуулга уулзалтад манай улсын Засгийн газрын тэргүүнүүд зочин статусаар оролцдог байсан бол энэ удаад 66 улсын 6,000 гаруй төлөөлөгчид хандан үг хэлж, Монгол Улсын үүд хаалга хөрөнгө оруулагчийн өмнө нээлттэй байгааг зарласан.
Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагч эрэлттэй байгаагаа онцолсон нь түнш хайж буй хөрөнгө оруулагч нарт шинэ мэдээлэл болсон.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петебургийн олон улсын чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ уг чуулганд хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Ерөнхий сайд, Серби улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Засгийн газрын сайд нар, Москва хотын амбан захирагч, хил залгаа мужийн тэргүүнүүдтэй албан уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан.
Уг уулзалтуудын хүрээнд шийдэгдсэн асуудлуудыг онцолбол:
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа үг хэлж, хөрөнгө оруулагчдийн өмнө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг зарласан. Тэрээр: Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах зорилт зөвхөн манай гурван улсаар хязгаарлагдахгүй. Энэ хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна гэлээ.
Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг энэ удаагийн албан уулзалтууд нотоллоо.
Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцсон. Монгол Улс баруун, зүүн төмөр замын коридор байгуулах явдлыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн эхний ээлжид Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй хийсэн уулзалтаар шийдсэн бас нэгэн түүхэн шийдвэр бол “УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор нэг жилд хийх ачаа эргэлтийг 30 мянган чингэлэгт хүргэсэн явдал юм. Энэ шийдвэр манай улсын төмөр замын салбарын түүхэнд эрчимтэй эргэлтийг авчрах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн уулзалтаар тус улсаас манай улсад олгох 1 тэрбум ам.доллларын хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын нөхцөлийг өөрчилж, боловсруулах үйлдвэр байгуулна.
Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор /Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС/ хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагираг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асуудал дээр хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаагаа энэ удаад дахин нотоллоо.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол улсын “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг манай улсад ОХУ-ын тусламжаар хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины шийдвэрээр хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар 4,119 мянган тун вакцин буюу 7 сая малд хийх вакциныг олголоо.6 сард багтаан 7 тэрбум рублийн өртөгтэй шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин нийлүүлнэ.
Манай улсын газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд зориулж, жилийн хоёр хувийн хүүтэй 10 сая ам.долларын техникийн зээл олгох бөгөөд энэ сард багтаан тоног төхөөрөмжийг аваачих бэлтгэл хангагдана.
Монгол, Орос улсын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулна. Мөн ОХУ, Серби хоёртой хамтран монгол махны экспортыг ОХУ, Европ тив рүү гаргахад онцгой анхаарал хандуулан ажиллахаар болов.
Дулааны IV цахилгаан станц ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Дулааны IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилнэ.УБ хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцын турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарчээ.
ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу гарах холбооны шилэн кабелын сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын хэлэлцээр байгуулагдсанаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| https://ikon.mn/n/10z3 |
10z4 | Ц.Элбэгдорж хамгийн их хүний саналаар сонгогдсон Ерөнхийлөгч ч хамгийн бага ... | Ч.Болортуяа | 06/26/2017 19:47:00 |
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.8 сая гаруй хүн бичигджээ. Үүнээс 66.5 хувь нь саналаа өгсөн. Нийт саналаа өгсөн хүмүүсийн 50.23 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгожээ.
50.23 хувь гэдэг нь 622,743 хүн юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгууль өгөх эрх бүхий гурван хүн тутмын нэг нь сонгосон нь сонгуульт насны иргэдийн 33 хувь байгаа юм.
Энэ бол зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахь хамгийн бага үзүүлэлт юм. Хэдийгээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг түүхэндээ хамгийн их буюу 622 мянган иргэн сонгосон ч энэ нь нийт сонгуулийн насны иргэдийн ердөө 33 хувь байгаа юм.
Энэ хувь сонгуулийн жил бүрт улам бүр доошилж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын ирц буурсаар байгаатай шууд холбоотой. Харин энэ хувь буурах бүрт бидний төлөөллийн ардчиллын зарчим үгүйсгэгдэж байгааг санах хэрэгтэй.
Инфографикаас харвал нийт сонгогчдын хамгийн өндөр хувийг (54%) П.Очирбат Ерөнхийлөгч авч байсан бол саналаа өгсөн иргэдийн хамгийн их саналыг (60.81%) Н.Багабанди Ерөнхийлөгч авч байсан байна.
Харин сонгогчдын саналаа өгөх хувь 1993 оноос хойш гэхэд 30 орчим хувиар багассаныг та харж байна. Сонгогчдын саналаа өгөх хувь багассанаар ялсан нэр дэвшигчийн авсан санал нийт нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчидтой харьцуулахад сонгууль бүрт буурсаар байгааг харж болно.
Сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц гэхэд 66.5 хувь байсан бөгөөд энэ жилийн сонгуулийн санал авах өдрийг УИХ-аас Даваа гарагт тааруулсан нь ирц дахин буурах вий гэсэн болгоомжлолыг Сонгуулийн Ерөнхий Хороонд бий болгоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль буюу долоо дахь удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1,978,298 хүн бүртгэгдээд байна.
Хуулиараа нийт сонгогчдын 50 хувиас дээшх нь саналаа өгч байж сонгууль хүчин төгөлдөр болно. Тэдгээр саналаа өгсөн хүмүүсийн мөн 50 хувиас дээш санал авч байж Ерөнхийлөгчөөр сонгогдох учиртай.
Тэгэхээр жил ирэх тусам ирц нь багасч буй сонгуулийн ирц энэ жил хэрхэх бол гэдэг сонирхолтой байгаа юм. Дээрээс нь сонгогдсон Ерөнхийлөгч нийт сонгуульт насны иргэдийн хэдэн хувийн төлөөлөл болох бол гэдэг ч бас анхаарууштай тоо.
2017-6-15-ны АРХИВ мэдээ | https://ikon.mn/n/10z4 |
10z6 | ЗУНЫГ НОМТОЙ ӨНГӨРҮҮЛЬЕ: “Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ?” | МОНСУДАР | 06/05/2017 14:51:00 |
Жил бүр Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулдаг “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээ энэ сарын 12-18-г дуустал буюу бүтэн 7 хоног үргэлжлэх ажээ. Энэ өдрүүдээр ямар арга хэмжээ төлөвлөсөн, ямар утга учир, зорилготой үйл ажиллагаа болох тухай тодруулахаар Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.
- “Зуныг номтой өнгөрүүлье” гэдэг нь ном зарах арга хэмжээг нэрлээд байна уу?
- Нэг ч ном зарахгүй, номын тухай арга хэмжээ. Өөрөөр хэлбэл ном унших яг ямар хэрэгтэй юм бэ, ном уншихгүй сайхан амьдарч болоод байгаа юм биш үү гэсэн асуултууд ил тод тавигддаггүй учраас номын агуулга, учир шалтгаан, ач холбогдолыг ярихгүй, зөвхөн ном гоё гэж магтахаас цаашгүй байна. Ном хэрэгтэй бол яагаад, үгүй бол тийм хий хоосон яриа бидэнд огт хэрэггүй. Мэдээж зун цаг бол амралт, чөлөөт цагийн үе. Эцэг эхчүүд ч хүүхэдтэйгээ хамт илүү их цагаа өнгөрүүлэх боломжтой. Найр наадам эргүүлж явахаас сайхан амралт гэж бий, зун хүмүүс хүүхдэдээ ном уншиж өөрсдөө зузаан гээчийн роман туужууд уншаасай. Гоё ном унших сайхан байдаг. Ийм л учиртай арга хэмжээ, энэ жил 7 хоног үргэлжлэх хөтөлбөр өөрөөр хэлбэл номтой холбоотой олон арга хэмжээ болно гэсэн үг.
- Энэ жил олон арга хэмжээ төлөвлөсөн гэж та сая ярилаа. Ямар учраас?
- Хүмүүс номыг зүгээр нэг унших биш, одоо бол номыг хэрэглэж эхэллээ. Энэ бол бидний хувьд маш баярлууштай үзэгдэл. Бичиг үсэг мэддэггүй байхад хүмүүст ном хэрэггүй байж, дараа нь хүмүүс бичиг үсэгт тайлагдаж, ном уншиж эхэлсэн, тэгээд номын ач тусыг зарим талаар шүтлэг, бишрэл болтол нь хэтрүүлсэн. Ингэснээр номыг ойлгож уншихаас илүү ном болгонд мөргөж залбирах, хий хоосон шүтэх, номоор бие биедээ сайрхах зэрэг нь хүмүүсийг номоос харин ч холдуулсан байх. Хүний дээдэлж шүтдэг зүйлс, жишээ нь, бурхан тахилыг хүн үргэлж өөрөөсөө дээгүүр тавих тул түүнтэй тулсан, эн зэрэгцсэн харилцаа хэзээ ч үүсдэггүй, тодорхой зайнаас харьцан сүсэглэж, мөргөлөө үйлддэг.
Гэвч ном бол бидний хоол хүнстэй яг л адил сайн муу, таарах таарахгүй гээд олон янз. Аль сайн, өөрт таарсан номоо “идэж”, өөрт тэжээл болгох номын өдөр тутмын хэрэглээнд бид суралцаж чадахгүй явлаа. Одоо харин энэ үзэгдэл амьдрал дээр бодитой бий болж байгааг хараад бид хүмүүст тэр сайхан мэдээг энэ өдрүүдээр бас дуулгахыг хүсч байна. Аливаа зүйл хүний жинхэнэ хэрэглээ болоод эхэлмэгц ярих сэдвүүд ч ундарч эхэлнэ. Тиймээс зуны номын энэ өдрүүдээр бид янз бүрийн номыг хэрхэн, яаж уншиж хэрэглэх талаар өөр хоорондоо ярилцах бодитой шалтгаан үүсэж байгаа учраас энэ өдрүүдийг бид түүнд зориулж байгаа юм.
- Номын хэрэглээ үүсээгүй ч юм уу, эсвэл номыг жинхэнээр нь хэрэглэдэг хүмүүс цөөн гэж та хэлэх гээд байгаа юм уу?
- Тийм, гэхдээ энэ байдалд ахиц харагдаж эхэллээ гэж сая хэллээ шүү дээ.
- Тодорхой жишээгээр ярихгүй л бол та хүмүүсийг басаж байна гэж ойлгогдоно шүү дээ.
- Жишээ гэснээс илүү, тодорхой үндэслэлээр тайлбарлах ёстой байх. 1921 оноос хойш монголчууд анх нийтээрээ ном уншиж хэрэглэдэг болсон. Түүнээс өмнө сүм хийд дагасан бичиг үсэгтэй цөөн тооны хүмүүс л байж. Өөрөөр хэлбэл, бүх нийтийг бичиг үсэгтэй болгох нэгдсэн бодлого манайд урьд өмнө байсангүй. Тэгээд 90 он хүртэл социализмын үеийн хүмүүс ном уншиж, үр шимийг хүртэж, номыг жинхэнээр хэрэглэдэг болсон төдийгүй үүнийг дагаад монгол хэл ч маш хүчтэй хөгжсөн.
Харин 90 оноос хойш социализмын гэсэн нэр хаягтай бүхнийг үзэн ядах давалгаанд бараг л нийтээрээ шахуу нэгдэж, ном уншихаа больж ганц ч номын дэлгүүр үлдээгээгүй. Одоо манайд бичиг үсэггүй хүмүүс дахиад олширч байна. Ерөнхийлж хэлбэл одоогийн 20-30 насныхан бараг ном уншаагүй том больцгоосон гэсэн үг. Энэ бол хүмүүсийг басах биш л дээ, цаг үе ийм л байсан. Тиймээс бид зохион байгуулж буй зуныг номтой өнгөрүүлэхэд уриалсан энэ өдрүүдээрээ бүгдээрээ хойшоо биш, урагш харсан зүйлүүд ярих гэж төлөвлөөд байгаа юм шүү дээ. Маш сонирхолтой ярилцлагуудыг энэ өдрүүдээс хүлээж байна, хүмүүс чин сэтгэлээсээ оролцоосой.
- Жишээ нь?
- Хүүхэд бүр багаасаа өдөр тутам номтой харьцаж сурах ёстой. Тэдний номын хэрэглээний тухай яриа эцэг эхчүүдийн сонирхох зүйл хэдий ч харилцан ярилцаж, бие биенээсээ сонсож байж өөрийн гэсэн ойлголттой болох учиртай. Хүүхэд бүр өөр, ном болгон янз янз байх тул номоо яаж сонгох, хэрхэн уншиж ойлгох, уншсан ном хүнд яг яаж хэрэг болох зэрэг мэдээжийн юм шиг хэрнээ бас ч гэж нарийн ширийн зүйлс байдаг.
Номыг өөрийн орчин нөхцөлтэй холбож үзэх, уншсан номынхоо талаар харилцан ярилцах нь гэр бүлийн амьдралд оюунлаг хандлага бий болгох гол алхмууд. Энэ удаагийн зуныг номтой өнгөрүүлье арга хэмжээг хүүхэд залууст зориулж буйг эцэг эхчүүд сайн ойлгоосой.
Бид хэд хэдэн удаагийн арга хэмжээнүүд дээр хүүхэд яагаад багаасаа их унших ёстойг ярилцаж үзсэн, энэ сэдвийг сургамжлах бус, харилцан ярилцаж ойлголцох, амьдралд ойр аль сонирхолтой хэлбэрээр явуулбал дээр гэж итгэснээ хийж буй хэрэг.
Хамгийн энгийн зүйл дээр ч эцэг эхчүүд анхаарч үздэггүй. Жирийн нэг жишээ хэлэе л дээ, эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө бүхнийг мэдэх ёстой гээд ойлгочихдог учраас хүүхдийнхээ асуултад мэдэхгүй байлаа ч хариулаад явдаг. Үүний оронд би сайн мэдэхгүй байна гэж хүүхдэдээ үнэнээ хэлэх ёстой биз дээ. Тиймээс хоёулаа чухам юу болохыг нь хамтдаа мэдэж авбал тэдний хооронд хуурамч биш жинхэнэ харилцаа үүснэ. Бид хүүхдийг анзаарч үздэггүй, тэднийг болоогүй, яваандаа болох байх л гэж тэдэнд тулгарч буй асуудлыг хойш тавьсаар байдаг. Энэ өдрүүдийн хөтөлбөр маань өнөө маргаашгүй нийтлэгдчих учраас хүмүүс түүнээс энэ өдрүүдээр яригдах сэдвүүдийг олоод харчихаж болно.
- Өмнөх жилүүдэд бас зохион байгуулагдаж байсан гэсэн. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс юугаараа өөр болж байгаа вэ?
- Интерномын бүх салбараас гадна, “Мажестик” номын дэлгүүр хамтран оролцож хүрээгээ тэлнэ. Зуны дэлгэр цагт гэрийн хаяанд, голын эрэг, модны сүүдэр дор ном уншиж өнгөрөөх нь найр наадам хэсэхээс өөр гэж бид өнгөрсөн жил энэ өдрүүдээ зохион байгуулсан. Энэ жилийн хувьд дээр хэлсэн, хүмүүсээс ирдэг олон асуултаас хамгийн гол нь “Би ном уншмаар байна. Гэхдээ ямар ном уншихаа мэдэхгүй байна?”, “Номыг яаж уншиж, ойлгох ёстой гэж?” гэсэн энгийн юм шиг хэрнээ төвөгтэй сэдвүүдээр ярилцах нь илүү чухал болоод байна.
- Өнгөрсөн жилийн энэ өдрүүдээс та нарт ямар үр дүн мэдрэгдсэн бэ?
- Нээрээ зун ийм тийш явахдаа нэг ном цүнхлээд явъя, энд тэнд унаа унаш хүлээж саатахаас эхлүүлээд цагаа дэмий үрж суухаар уншиж сууя, мөн зам зуурт сонсдог ном сонсоод машинтай давхиж явахад гоё байх гэж бодсон хүмүүс зөндөө гарсан байх. Гэхдээ нэг ч хүн бидэн дээр ирж ийм байлаа, тийм байлаа, эсвэл өөр шинэ санаа оноо бидэнд хэлсэнгүй.
Ихэвчлэн биднийг номоо л зарж байна гэж харах хүмүүс бидний юу хийж байгааг анзаардаггүй, шал өөр юм бодоод л өнгөрдөг. Номгүй сайхан амьдарч болно гэж итгэсэн хүмүүс ч бас их байна. Хэдийгээр одоо хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, номын борлуулалт хоёр дахин унасан ч хэрэгтэй гэсэн номоо авч буйн тод жишээ бол 90 оноос хойш анх удаа асар богино хугацаанд олон тоогоор борлогдсон номуудыг хэлж болохоор байна.
- Бестсэллэр номууд уу?
- Урьд өмнө бестселлерт огт орж байгаагүй, орно ч гэж төсөөлөөгүй номууд уламжлалт бестселлерүүдээс хавьгүй олон тоогоор зарагдаад эхэллээ. Хэн бүхний мэдэх болсон “Амьдралыг өөрчлөх эмх цэгц” гэдэг ном маш богино хугацаанд гайхамшигтай олон тоогоор зарагдсан, одоо ч зарагдсаар байна.
Мөн Сингапурын ерөнхийлөгчийн улс орноо босгож ирсэн түүхийн 700 гаруй хуудастай зузаан номоос айхгүй аваад уншиж байгаа хүмүүсийн тоо хэзээ ч ийм их байгаагүй. Үнэхээр гоё мэдрэмж! Монголчууд ном хэрэглээд эхэлж байна гэж би үүгээр бас хэлэхийг хүсэж байна. Сайн орчуулгатай ном, сайн бичигдсэн зохиолуудыг хүмүүс авдаг боллоо.
- Хүмүүс танай арга хэмжээнд яаж оролцдог вэ?
- Нээлттэй, тэгээд үнэгүй. Хэвлэл мэдээллийн зар сурталчилгааны үнийг дийлэхгүй учраас социал медиагаар гол хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаарх мэдээллүүдийг тараадаг. Гол арга хэмжээ ИНТЕРНОМ дэлгүүрийн төв салбар дээр явагдана.
Ярилцсан Ж.Энхцэцэг. | https://ikon.mn/n/10z6 |
10z7 | “Алтан хальс индепендент кино наадам” болно | Б.Ану | 06/05/2017 15:03:00 |
Монголд арт киног таниулах, монгол уран бүтээлчдэд гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөж, хөгжих боломж олгон, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг түүчээлэх зорилготойгоор “Алтан хальс” холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж байгаа кино наадам энэ жилээс эхлэн Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) болохоор болжээ.
Индепендент кино гэдгийг тухайн улсын кино урлагийн түгээлтийн болон хийц маягийн зонхилох чиг хандлагаас эрс ялгарахуйц, цэвэр арилжааны зорилгоор бүтээгдээгүй, зохиогч, найруулагчийн хувийн бүтээлч дуу хоолой чухалчлан илэрсэн кино хэмээн тодорхойлж болох юм. Энэ удаагийн AKIFF кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдох бөгөөд энэ жил 52 орны 268 бүтээл ирсэн билээ. Улмаар уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 25 бүтээлийг тодруулсан бөгөөд эндээс 10 нь Монгол кино байгаа юм.
Кино наадам зургаадугаар сарын 9, 10, 11-нд “iCinema” кино театрт зохиогдох бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болох бөгөөд наадмын дээд шагнал болох “Golden Reel Award - Алтан хальс шагнал” -ыг Монгол болон гадаадын ямар ч кино хүртэх боломжтой. Мөн дараах шагналыг олгоно.
Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)
Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Түүнчлэн шагналт уран бүтээлчид Америкийн томоохон кино наадмуудын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд бүтээлээ толилуулах эрхийг олгоно. Уг кино наадамд шалгарсан бүтээл Оскарт өрсөлдөх эрхтэй болдог.
Юнител группын Номадиа пикчерс наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2013-2016 оны Алтан хальс андерграунд кино наадмын шилдэг бүтээлүүдийг Юнивишний “0” сувгаар хүлээн авч үзэх боломжтой.
Энэ удаагийн кино наадмын онцлох зүйл гэвээс Герман хэл, соёлын “Гёте” институттэй хамтран Германы нэрт найруулагч, Берлиний олон улсын кино наадмын дээд шагнал Алтан баавгай (2004 он, Хананы эсрэг), Каннын кино наадмын Шилдэг кино зохиолын эзэн (2007 он, Амьдралын ирмэгт), дөнгөж болж өнгөрсөн 70 дахь удаагийн Каннын наадамд “Бүдгэрэхүй” бүтээлээрээ жүжигчин Дайн Кругерт “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг олж өгсөн Фатих Акиныг хүндэт зочноор авч ирэн кино уран бүтээлчдэд зориулан мастер класс зохион байгуулна. Улмаар гол дүрд нь Б.Ананд гэх монгол хүү тоглосон “Чик” уран сайхны киноны Ази дахь нээлтийг хийхийн сацуу жүжигчин Б.Ананд, найруулагч Фатих Акин нартай киноны дараа уулзалт ярилцлага хийнэ.
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Берлиний олон улсын кино наадамд “Цахлай” киногоороо шалгаран оролцсон ОХУ-ын Халимаг гаралтай найруулагч Элла Манжеева – Наадмын ерөнхий шүүгч
Нийтлэлч Б.Баабар
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, доктор Ph.D Ч.Болдбаатар багш
ЮНЕСКО-н Монголын Үндэсний Комиссын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг (“Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин)
Юнител Группын Номадиа Пикчерсийн продюсер, эвлүүлэгч М.Төгөлдөр
Элла Манжеева шүүгчээр ажиллахын сацуу кино уран бүтээлчдэд зориулж мастер класс зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99111741, 99069635, 86190013 дугаараас авна уу.
| https://ikon.mn/n/10z7 |
10z8 | ХХБанк 18 настнууддаа 5 дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ | СУРТАЛЧИЛГАА | 06/05/2017 15:04:00 | Худалдаа, хөгжлийн банк 18 настай харилцагчиддаа зориулж Зорилго, тэмүүлэлд хөтлөх “Junior Customers” арга хэмжээгээ 6-р сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
Хүүхдийн хадгаламж эзэмшигчиддээ хүндэтгэл үзүүлдэг энэхүү уламжлалыг бий болоод 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд хүүхдийн хадгаламж эзэмшдэг 200 харилцагчидаа Туушин зочид буудалд урьж, уулзалт, лекц, урлагийн тоглолт, зоогтой дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлжээ.
“Junior Customers” арга хэмжээг ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд нээж хүрэлцэн ирсэн залуустаа санхүүгийн мэдлэг, мэдээлэл өгч, мөн урилгаар Сант сургуулийн захирал З.Энхмөнх, бүжигчин Т.Саруултөгс нар мэргэжил боловсрол эзэмших болон зорилгодоо тууштай байх тухай илтгэл тавьж, хөтлөгч Х.Санжсүрэн, дуучин С.Гантогоо нар сонирхолтой нэгэн өдрийг бэлэглэлээ.
Энэхүү арга хэмжээний гэнэтийн бэлэг нь АНУ-н бүжигчин Marcio Ratinho болон Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нар байлаа. 18 настай зочдын эмоци, эрч хүч нь илтгэгч, дуучин, бүжигчдийг улам эрчилж, зохион байгуулагч банкны хамт олонд илүү ихийг бүтээх урам боллоо.
Банкны зүгээс хүрэлцэн ирсэн зочиддоо “Junior Customers” дурсгалын сертификат, дотоодын, олон улсын карт авах эрх, гарын бэлгийн хамт гардууллаа.
Хэрвээ Та хүүхдийнхээ ирээдүйд зориулж хуримтлал үүсгэж, хүсэл тэмүүлэлд нь хүч нэмэхийг хүсвэл зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банканд хандаарай.
Хөгжил дэвшилд хамтдаа
| https://ikon.mn/n/10z8 |
10z9 | Налайх дүүрэг “Богд хан” төмөр замыг түшиглэн шинэ нисэх буудалтай дэд бүтцээр шууд холбогдох боломжтой | ikon.mn | 06/05/2017 15:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Налайх дүүрэг нь 68,7 мянган га газар нутагтай. 2016 оны жилийн эцсийн дүнгээр 10,349 өрхийн 36,425 хүн амтай гэж бүртгэгдсэн бөгөөд хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлж байна.
Өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн “Мэдээллиийн цагт” Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл өглөө.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг нь иргэнээ дээдэлсэн, ажилтай, орлоготой, авлигаас ангид, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий аялал жуулчлалын төв дүүрэг болох” эрхэм зорилгын хүрээнд тэргүүлэх чиглэл, байршил, давуу тал зэргээ түшиглэн, олон бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах гараагаа эхлээд байна. УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Нийслэлийн Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистикт тулгуурлан хөгжүүлэхээр хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн парк нь 120 га газарт 1,500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын хэмжээний барилгын материал үйлдвэрлэл 2 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, барилгын өртөг буурч, Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бий болох юм.
Мөн Налайх дүүрэг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Богд хан” төмөр замыг түшиглэн шинээр байгуулагдсан Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, Эмээлт, Аргалант зэрэг дэд төвүүдтэй дэд бүтцээр шууд холбогдон хөгжих боломжтой юм. Дээрх мега төслүүд хэрэгжсэнээр 2030 онд Налайх дүүрэг нь 65,000 хүн амтай хот болж өргөжинө” хэмээн онцоллоо.
Гэрэл зургийг mpa.mn
Налайх дүүрэгт 2017 онд нийтдээ улсын төсөв болон зээл тусламж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2 тэрбум 728 сая төгрөгийн 2 ажил:
700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажил үргэлжлэл хийгдэж байна.
Мөн барилгын материалын аж үйлдвэрийн парк байгуулах
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3 тэрбум 907.5 сая төгрөгийн 10 ажил:
Бүтээн байгуулалтын чиглэлээр:
Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 45 хувьтай хийгдэж байна.
Дүүргийн зам засвар
Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн дээвэр, гадна засварын ажил
Хүүхдийн эмнэлгийн барилгын дээвэр гадна талын засварын ажил
Зураг төсөв хийх
Дулааны станцыг өргөтгөх зураг төсөв хийх
Налайхын салбар бохир усны шугамын өргөтгөлийн зураг төсөв
Шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж сайжруулах зураг төсөв
Ашиглалтын шаардлага хангахгүй 2 дугаар хорооны 4.5 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн зураг төсөв
Дүүргийн нутгийн захиргааны ордны барилгын зураг төсөв хийх
Олон улсын байгууллагын санхүүжилтээр:
50 ортой Хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн барилга барих
Швейцарь улсын хөрөнгө оруулалтаар "Монгол ногоо" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх
БНТУ-ын Тика олон улсын байгууллагаас дүүргийн Хуульчдын гудамжийг тохижуулах ажил хийгдэнэ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 692 сая төгрөгийн ажлууд
Багцалсан байдлаар танилцуулбал:
Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд
2018 онд хийгдэх ажлуудын зураг төсөв
Ус түгээх цэгийн барилга болон гүний худаг гаргах
Камержуулалт зэрэг ажлууд хийгдэж эхлээд байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| https://ikon.mn/n/10z9 |
10za | QUIZ: Таны өдөр тутмын интернэтийн хэрэглээг тооцоолъё | Р.Түвшин, iKon.mn | 06/09/2017 10:00:00 |
Гар утас, таблетыг ашиглан хэрэглэдэг таны интернэтийн хэрэглээг тооцоольё | https://ikon.mn/n/10za |
10zb | Петровис групп сар бүр 4 PRIUS C автомашины эзнийг тодруулах “ЗАМД ГАРЪЯ” хөтөлбөрөө эхлүүллээ | СУРТАЛЧИЛГАА | 06/05/2017 15:22:00 |
Газрын тосны салбарт тэргүүлэгч Петровис групп Монгол орон даяар “Замд гаръя” хөтөлбөрийг эхлүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд сар бүр 4 PRIUS C автомашины эздийг тодруулах ажээ.
Монгол орон даяар бүх аймаг, суманд байрлах 400 гаруй Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун авсан 20,000 төгрөг тутамд “Замд гаръя” урамшуулалд оролцох 1 эрхтэй болно.
Шатахуун авсан төлбөрийн баримт дээрх “RedPoint код”-оо бүртгүүлснээр урамшуулалд оролцох эрхээ авна.
| https://ikon.mn/n/10zb |
10zc | Ариана Гранде Манчестерт дахин тоглохдоо $13 саяын хандив цуглуулжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/05/2017 15:24:00 |
Хоёр долоо хоног орчмын өмнө Америкийн поп од Ариана Гранде Английн Манчестер хотод концерт зохион байгуулах үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрсэн билээ.
Тэгвэл өчигдөр буюу Ням гарагийн орой дуучин бүсгүй халдлагад амиа алдагсдын дурсгалд зориулан хандивын тоглолт хийжээ. Түүний тоглолтын урд өдөр нь Лондон хотод террорист халдлага гарч, долоон хүн алагдсан юм.
“One Love Manchester” нэртэй тоглолтод Арианагаас гадна Майли Сайрус, Фаррелл, Жастин Бибер, Кэти Перри, Лайм Галлахер, Робби Уилльямс зэрэг одууд оролцсон байна. Тоглолтын орлого $13 саяыг давж, “We Love Manchester” санд хандивлагдсан болохыг Британий Улаан Загалмайн нийгэмлэг мэдээлжээ.
Гурван цаг гаруй үргэлжилсэн тоглолтын турш Ариана Гранде нүдэндээ нулимстай байсан байна. Тоглолтыг “Over The Rainbow” (Солонгоос дээгүүр) дуугаар төгсгөсөн Ариана дууны сүүлээр тэсэлгүй уйлж байжээ.
Манчестерт болсон тоглолтыг 50,000 орчим хүн үзэж, цагдаа хүчнийхэн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан байна.
Эх сурвалж: Bloomberg, BBC | https://ikon.mn/n/10zc |
10zd | ФОТО: Шинээр баригдах Сонсголонгийн гүүрний бүтээн байгуулалт эхэллээ | А.Намуун, iKon.mn | 06/05/2017 15:40:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289.4у/м гүүрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү энэ хавар Улаанбаатар хотод өрнөх дөрвөн томоохон гүүрний бүтээн байгуулалтын нээлтийг хийж, ажил эхэлж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Одоо ашиглагдаж байгаа гүүрүүд нь насжилт нь 50 жил хол давсан. Урсгал болон их засвар хангалттай сайн хийгдээгүй байсан. Тиймээс шинээр барих ажлуудыг жинтэй эхлүүлж байна. Тухайлбал, Сонсголонгийн 289 урт метр гүүрийг шинэчлэн бариснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөнд онцгой ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болно” хэмээлээ.
Төслийн нарийвчилсан зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЕТ” ХХК боловсруулсан байна. Гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” компани шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Тус гүүртэй холбогдож буй төмөр бетон авто замыг Гудамж төслийн хүрээнд дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн тул гүүрийн зорчих хэсгийг тухайн авто замтай уялдуулан өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Мөн нисэх, яармаг чиглэлд томоохон орон сууцны хорооллууд шинээр баригдаж, хүн амын нягтрал ихэсч, суурьшлын бүс тэлсэн. Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/10zd |
10ze | Эрдэнэтийн 49 хувийг төр авсан асуудлыг Үндсэн Хуулийн Цэц хянахаар боллоо | А.Төгөлдөр, iKon.mn | 06/05/2017 15:46:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлэл ирүүлжээ.
Мэдээлэлд:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувь бол Монгол Улсын Засгийн газрын өмч хэзээ ч байгаагүй, тэрхүү хэсгийг /49 хувийг/ өмчилж байсан өөр улсаас худалдаж авах замаар үүссэн хувийн өмчийн эрхэд Улсын Их Хурал, Засгийн газар халдаж, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэжээ.
Үндсэн хуулийн цэц дээрх мэдээллийг урьдчилан шалгаад:
Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,
Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”,
Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.
Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”,
Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
| https://ikon.mn/n/10ze |
10zf | "Үндсэн хуулийг 06 дугаар сарын 05-аас 09 дүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр тогтлоо" | ikon.mn | 06/05/2017 16:24:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2017.06.05) хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар, Ж.Батзандан нар оролцлоо.
Үндсэн хууль бол нийгмийн талуудын зөвшилцлийн гэрээ юм
Гэрэл зургийг mpa.mn
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Одоогоос 26 жилийн өмнө 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж явуулах үед Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргаж байсан байдаг.
Түүнээс хойших хугацаанд улс орны нийгмийн амьдрал ч, бас дэлхий дахин ч ихээхэн өөрчлөгдлөө.
Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал олонтаа яригдаж, Улсын Их Хурлын хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, гишүүд ч тодорхой төслүүд санаачилж, улс төрийн намуудын түвшинд зөвшилцөл явагдаж, нийгэмд хүлээлт үүсээд байгаа билээ.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиуд баталж, улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар иргэдийнхээ оролцоотойгоор энэ оны хавар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан.
Иймээс Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга биш, Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хөндөхгүйгээр тодорхой хүрээ хязгаарт зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг л ярьж байгаа юм.
Үндсэн хууль бол нийгмийн талуудын зөвшилцлийн гэрээ, ард түмний бүтээл юм.
Иймээс ард иргэдийнхээ дуу хоолой, санал бодлыг сонсохын тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж иргэдийнхээ оролцоог хангах үүднээс Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоол батлаад байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн боловсруулсан уг тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 09 дүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр тогтоолоо. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, ард нийтэд толилуулахаар заасан.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсэг болон Ажлын дэд хэсгүүдийг байгуулж, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг тогтоолын хавсралтаар баталж өгсөн.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажилд санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон байгаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд 2017 оны 10 дугаа сарын 01-ний дотор өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэгт даалгасан.
Тогтоолд заасны дагуу Ажлын хэсгүүд тодорхой үүрэг хүлээж байгаа.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ард нийтийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, нийгмийн бүх талын зөвшилцлийг хангах ажил өнөөдрөөс эхэлж байна гээд нийгмийн зөвшилцлийн чухал баримт бичиг болох энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон ул суурьтай, няхуур хандаж санал бодлоо ирүүлэхийг нийт иргэддээ уриалж байна" гэлээ.
Уг тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан агаад энэхүү өргөн хүрээтэй ажлыг хариуцаж зохион байгуулах үүрэгтэй Ажлын гурван дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүд ахалж ажиллаж юм байна.
Тухайлбал, Зохион байгуулалтын арга хэмжээг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын, Мэдээлэх, тайлбарлан таниулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан нарын, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, энэ талаар ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын ахалсан хэсгүүд хийж гүйцэтгэх юм байна.
Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолтой холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг дээр маргах зүйл байхгүй
Гэрэл зургийг mpa.mn
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Өнгөрсөн цаг хугацааг эргэн харахад Үндсэн хуульд тодорхой хүрээнд өөрчлөлт хийх асуудал зайлшгүй чухал байгаа нь харагдаж байна, эрдэмтэн судлаачид, олон нийт, улс төрийн намууд ч ингэж үздэг.
Ардчилсан шинэ Үндсэн хуульд маань олон сайн тал бий ч гэлээ дутагдал доголтой, бүдэг бүрхэг зүйл ч бас байна.
Ялангуяа сүүлийн үед ардчиллын үнэлэмж ихээхэн буурсан, үүнээс үүдэлтэйгээр төрийн үйл ажиллагаа, улс төрийн тогтолцоонд асуудал үүсч байна.
Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг дээр маргах зүйл байхгүй.
Харин ямар асуудлын хүрээнд хийх, олон түмний оролцоог хэрхэн хангах вэ гэдэгт анхаарах нь чухал.
Энэ үндсэн дээр ард иргэдийнхээ оролцоог хангах нь чухал гэж улс төрийн намууд үзээд төслийг ард нийтээр хэлэлцүүлж саналыг нь авах өргөн хүрээтэй энэ ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Төрийн байгууллагууд, аймаг, нийслэлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажил эрхэлсэн ажлын хэсэг байгуулж ажилд нь оруулах ёстой.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон нутгийн иргэдээр хэлэлцүүлэх ажлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, ажил мэргэжлийн чиглэлээр хэлэлцүүлэх ажлыг төрийн байгууллагууд хариуцаж зохион байгуулна.
Мөн улс төрийн намууд өөрсдийн шугамаар гишүүдээрээ хэлэлцүүлж санал дүгнэлт гаргаж Ажлын хэсэгт ирүүлэх юм" гэв.
Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан
Гэрэл зургийг mpa.mn
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан.
Уг нь энэ ажлыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар яригдаж байсныг хойшлуулж, асуудалд ихээхэн ул суурьтай хандаж иргэд олон нийт, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, төрийн институциудын санал бодлыг сонсож төсөлд тусгах үүднээс гурван сарын хугацаанд улс орон даяар томоохон хэлэлцүүлгүүд өрнүүлэхээр Улсын Их Хурал шийдвэрлэсэн.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээний асуудлаар улс төрийн намууд ерөнхийдөө ойлголцолд хүрч байгаа, хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй байр сууриа нэгтгэж нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байгаа" гэлээ.
Төслийг олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулна
Гэрэл зургийг mpa.mn
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын дэмжсэн цөөн хэдэн багц асуудлын хүрээнд нийт иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодол, байр суурийг нь сонсох юм.
Манай Ажлын дэд хэсгийн тухайд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр онолын хялбаршуулсан тайлбар боловсруулж тараах, төслийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа.
Иймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэд олон нийтэд тайлбарлан таниулж сурталчлах, санал бодлыг нь өргөн хүрээтэй өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтарч ажиллана" гэв.
Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| https://ikon.mn/n/10zf |
10zi | Исламист бүлгийн сүйтгэсэн Буддагийн нүүрийг сэргээн засварлажээ | Р.Төмөр, ikon.mn | 06/05/2017 16:31:00 |
Пакистаны баруун хойд Сват мужид байдаг, хаданд ухаж сийлсэн Буддагийн дүрийг 2007 оны есдүгээр сард талибаны зэсвэгт бүлэглэл дэлбэлж сүйтгэсэн юм.
Мянга гаруй жил энэ нутагт оршсон бурхны дүрийг Исламын шашны ёсонд нийцэхгүй байна гэж үзэн нүүрэнд нь тэсрэх бодис суулгаж дэлбэлсэн ажээ.
Зургаан метр өндөртэй уг бүтээлийг “Жаханабадын Будда” гэж нэрлэдэг. Бурхны нүүрийг сэргээх ажил 2012 онд Пакистан-Италийн засгийн газрын өр солилцох гэрээний хүрээнд эхэлсэн нь одоо дуусч байгаа юм. Афганистаны хил дагуу байрлах хагас автономит эрхтэй Сват мужийг талибаны дээрэмчид хяналтдаа байлгаж байгаад 2009 онд Пакистаны зэвсэгт хүчинд алдсан байна. Үүний дараа дүрвэсэн 2 сая орчим хүн эх нутагтаа буцаж иржээ. Энэ мужийн хамгийн том хот, Жаханабадаас холгүй орших Мингорад 2012 онд талибанчууд Малала Юсуфзай охинд халдаж байсан юм. Хожим Малала охидын боловсролын төлөө тэмцэгч болж, Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.
Тэр үеэс хойш Сват мужийн аюулгүй байдал эрс сайжраад байгаа гэнэ. Жаханабадын Буддагийн нүүрийг сэргээх ажилд орчин үеийн 3D сэргээх технологийг ашиглажээ.
“Сэргээсэн хэсэг нь ялгарч харагдахаар байгаа ч бүтээлийг хүмүүс бүхэлд нь харж болохоор болсон” хэмээн сэргээх ажлыг удирдсан Италийн археологич Лука Оливиери хэвлэлд ярьсан байна.
Эртний Гандхарагийн соёлын дурсгал болсон Буддагийн дүр долдугаар зуунд бүтээгдсэн цагаасаа хойш Сватын хөндийг ширтэн заларч байгаа гэж судлаачид үздэг. Нөхцөл байдал тогтворжсоноос хойш шүтээнийг үзэхээр гадаадын олон жуулчин ирдэг болсны дотор Төвд лам нар ч ирдэг гэнэ.
Эх сурвалж: Kyodo News
| https://ikon.mn/n/10zi |
10zj | Хориглосон бүсээс малаа гаргахыг мэдэгдлээ | Сүхбаатар дүүрэг | 06/05/2017 16:34:00 |
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам” батлагдсан.
Энэ журмын дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх, мал бүхий айл өрх байхыг хориглосон байдаг.
Дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтэс, Байгаль орчны газар, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нартай хамтран 2017 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 15, 19 дүгээр хорооны зуслангийн бүсэд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Шалгалтаар Майхан толгой, Шарга морьт, Гоодойн ам, Архустай, Зуун модны зусланд байгаа мал бүхий өрхүүдээр орж, Монгол Улсын Байгаль хамгаалах багц хууль, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоол, 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам” зэрэг холбогдох хууль, тогтоомжийг танилцуулав.
Мөн шалгалтаар Гоодойн зуслангийн гүүрний дээд талд өндөр хүчдэлийн шугамын доор хашаа хатгаж, 3 гэр барьсан, хориглосон бүсэд орон нутгийн мал орж ирсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлж, эдгээр айл өрхүүдэд хориглосон бүсээс малаа гаргах, нийслэлийн зуслангийн бүс нутагт хөрс, усыг бохирдуулахгүй байх, зуны улиралд орон нутгийн малыг оруулахгүй байх тухай албан мэдэгдлийг өгөв.
| https://ikon.mn/n/10zj |
10zk | Хотын даргад автомат угаалгын газар, хог шатаах бага оврын зуухны төслийг танилцууллаа | ikon.mn | 06/05/2017 16:39:00 |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын “Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su, “Kjl global” компанийн захирал Jo Ilsang нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Улаанбаатар хотын бүх хороодод “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д автомат угаалгын газар байгуулах, Хог шатаах бага оврын зуух нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар санал солилцов.
“Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su “Бид энэ удаад Улаанбаатар хотод нэн шаардлагатай хоёр төслийг танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэй ирсэн. Нэгдүгээрт, гэр хорооллын “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д автомат угаалгын газар байгуулах саналтай байна. Улаанбаатар хотын дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлдэг юм билээ.. Манайх БНСУ-д энэ чиглэлээр 330 сүлжээ газартай, үйл ажиллагаагаа Зүүн Өмнөд Ази, Европт гаргаж ажиллаж байгаа.
Өвөл гэр хорооллын иргэд хувцасаа угаахад хүндрэлтэй. Усаа зөөж, галаа түлээд, халаана, бас зарим нь гараараа угаах гэж цаг зав нэлээдгүй зардаг. Тиймээс бид судалж үзээд бүх хороонд нийтийн автомат угаалгын газар бий болговол иргэдийн цаг, мөнгийг хэмнэж, тав тухтай амьдрах боломж бүрдэнэ гэж бодож байна. Бидний хоёр дахь төсөл бол хог шатаах бага оврын зуух нэвтрүүлэх явдал юм. Хогоо асгаж булдаг технологийн хажууд шатаах нь илүү дээр гэж бид үзсэн. Бидний санал болгож буй бага оврын зуух 10 цагт 3 тонн хог шатаах хүчин чадалтай бөгөөд ямар ч утаа, химийн хор ялгаруулахгүй” хэмээн онцлон танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг судлаад шийдвэрлэх саналыг тавьж байгаад талархаж байна. Хогны асуудал өнөөдөр бидний хамгийн тулгамдаж буй зүйл болоод байгаа. Та бүхний танилцуулсан төсөл боломжийн санагдлаа. Гэхдээ төслийнхөө мэдээллийг дэлгэрэнгүй болгож, төсөв санхүүгээ тооцоолоод, биднээс яг юу хүсээд байгаагаа тодорхойлоод явуулаарай. Бид судлаад эргэж холбогдох болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/10zk |
10zn | Т.Мэндсайхан: Хуулиуд батлагдсан боловч албан ёсоор нийтлэгдэж ирээгүй учраас хүндрэл учруулж байна | ikon.mn | 06/05/2017 17:00:00 |
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан эсэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас тодрууллаа.
- Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай зэрэг шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг шүүх хэрхэн хангаж байна вэ?
-Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд эдгээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд багагүй бэлтгэл шаардлагатай. Шүүгч, ажилтны сургалт явуулах, хэргийн хөдөлгөөний удирдлагын програмд өөрчлөлт оруулах, бүртгэл, мэдээлэл, зохион байгуулалтын бэлтгэл хангах, ажлын нэмэлт ачааллыг зохицуулах зэрэг ажлыг эртнээс төлөвлөн ажиллаж байна.
Хэдий хуулиуд батлагдсан боловч албан ёсоор нийтлэгдэж шүүгч, ажилтны гар дээр ирээгүй учраас хүндрэл учруулж байна.
-Хууль нийтлэгдэхээс өмнө сургалт хийж болохгүй юу. Зарим сургалт эхэлчихсэн харагдах юм.
-ХЗДХЯ-аас сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр эхлүүлсэн. Шүүгчийн сургалтын багш нар бүгд оролцож байна. Сургалтад албан бус буюу УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байсан эх сурвалж ашиглаж байгаа байх. Гэхдээ шүүх бэлтгэлээ хангахад албан ёсоор нийтлэгдсэн хуулийг баримтлах ёстой юм. Жишээ нь, хэргийн хөдөлгөөний програмд өөрчлөлт оруулах даалгаврыг хуульд нийцүүлэн маш тодорхой гаргаад 30 хоногийн хугацаанд уг даалгаврыг гүйцэтгэх ажлыг хийнэ. Гэтэл албан ёсоор нийтлэгдсэн хуулийн эх бичвэрийн зүйл заалт албан бус эх сурвалжаас өөр байвал яах уу. Ийм эрсдэл гарах боломжтой ба бэлтгэл ажлаа дахин өөрчилж хийх асуудал гарна.
-Шүүгчдийн сургалтын талаар ШЕЗ ямар бодлого баримталж байна вэ?
-Шүүгчийн сургалт шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх боломжтой байдаг. Хуулиар шүүгчийн сургалтыг ШЕЗ-д хариуцуулсан үүнтэй холбоотой. Сургалтын хувьд хөтөлбөр, гарын авлага, сургагч багш гурав их чухал. Салбар эрх зүйгээрээ мэргэшсэн, ажлын туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн, сургагч багшаар бэлтгэгдсэн хүнээр шүүгчдэд хичээл заалгах бодлогыг ШЕЗ баримталж байгаа, сургагч багш нарын нэрсийг тусгайлан баталсан. Эрүүгийн эрх зүйгээр гэхэд 19 шүүгч сургагч багшаар ажиллаж байна. Эдгээр багш нар шүүгчийн сургалтыг явуулах ёстой.
-Шүүгчид шинээр батлагдсан хуулиудыг бусад хуульчдад зааж сургахад манлайлж оролцох уу?
-Үндсэн хуулиар Засгийн газар хуулийг таниулах, сурталчлах, сургалт явуулах үүрэг хүлээдэг. Бусад хуульчдыг сургах чиг үүрэг шүүгчдэд байхгүй. Шүүгч хэрэг маргаанаас гадуур хуулийг тайлбарлах, хууль хэрэглээний сургалт явуулах нь шүүгчийн хараат бус байдал, ёс зүйн дүрэмд нийцэхгүй гэж үздэг. Иймээс бусад хуульчдад зориулсан сургалтад шүүгч хичээл заахыг дэмжихгүй байгаа.
Эх сурвалж: ШЕЗ
| https://ikon.mn/n/10zn |
10zo | “Данс хараа-Өв соёл” баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо | ikon.mn | 06/05/2017 17:08:00 |
Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, удахгүй болох олон улсын Архивчдын өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газраас “Данс хараа-Өв соёл” сэдэвт баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд өнөөдөр олон нийтийн хүртээл болголоо.
Үзэсгэлэнд Үндэсний төв архивын түүхийн баримт, зураг төслийн баримт, улс төрийн нам олон нийтийн байгууллагуудын баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивуудын сан хөмрөгт хадгалагдаж буй баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино гэхмэтчилэн 150 орчим баримтыг дэлгэн үзүүлжээ.
Эдгээр баримт нь архивын албаны хөгжлийн түүхэн тойм, үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй, олон нийтэд үзүүлээгүй ховор соёлын дурсгал гэдгээрээ онцлогтой.
Тодруулбал,
Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт Сайн ханы тамга,
Махасамади Далай Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл,
Хар сайрын дэд дарга Төмөржин,
Шашин төрийг хослон барьсан Богд хаант Монгол улсад дагаар орохыг хүсэж өргөсөн бичиг /тод үсгээр/,
Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Хаант Орос улсад айлчилсан нь /Баримтат кино/,
МАН-ын Анхдугаар их хурлын тэмдэглэл. /монгол, орос хэлээр/ (1921.03.01-1921.03.03)
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгын хүснэгт,
Мэгжид Жанрайсаг сүмийг Улсын архивын газарт шилжүүлсэн хоёр талын гэрээ,
Аймаг, хотын болон төрөлжсөн архивуудыг байгуулсан тухай харьяа дээд газрын тогтоол зэрэг баримтуудыг дэлгэсэн байна.
Энэхүү үзэсгэлэн зургадугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан оролцож, үг хэллээ.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/10zo |
10zp | "Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 06/05/2017 18:11:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
18:11 2017/06/05
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.06.05/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
39-6-35-34-23-3 +11
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
9-9-0-7-5-5
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
0-5-1-2
2-р зэргийн хонжворын хариу:
0-7-1-6
3-р зэргийн хонжворын хариу:
6-4-7-3
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:16 2017/06/05
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.06.05/ ээлжит тохирол эхэллээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/677933569058881/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
18:11 2017/06/05
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.06.05/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
39-6-35-34-23-3 +11
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
9-9-0-7-5-5
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
0-5-1-2
2-р зэргийн хонжворын хариу:
0-7-1-6
3-р зэргийн хонжворын хариу:
6-4-7-3
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/10zp |
10zq | Сонгуулийн сурталчилгаанд ХОРИГЛОХ ЗҮЙЛ | Т.Өлзийбаяр, iKon.mn | 06/06/2017 08:05:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу маргааш /2017-06-06/- наас эхлүүлнэ.
Сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрүүд
сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах,
сурталчилгааны зурагт самбар байрлуулах,
сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх,
ухуулах байр ажиллуулах,
радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах,
цахим хуудас ашиглах.
Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад хориглох үйлдэл, үйл ажиллагаа
энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,
зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх,
сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,
төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах,
сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,
сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох,
эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх,
сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулах зэрэг үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Сонгуулийн жил эхэлснээс хойш хуулиар хориглосон үйлдэл
мөнгө, эд зүйл тараах,
аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,
хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах,
ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх зэрэг үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хориглосон.
Сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд:
Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно,
Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулах бөгөөд Сонгуулийн тухай хуульд тусгайлан зааснаас гадна
хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах
үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг эрх эдэлнэ гэж заажээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны баталсан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийн дагуу
Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл боломж, тэнцүү хугацаа олгож явуулна.
Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевизүүд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлээ холбогдох баримт мэдээллийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс НЭГ хоногийн өмнө буюу 2017.6.24-ний өдөр дуусгана. | https://ikon.mn/n/10zq |
10zr | Нэг өдрийн дотор Катараас дипломат харилцаагаа тасалсан тав дахь улс Иемен боллоо | Р.Төмөр, ikon.mn | 06/05/2017 17:38:00 |
Өнөөдөр буюу Даваа гарагт Саудын Араб, Египет, Бахрайн, АНЭУ гэсэн дөрвөн улс нэг бүс нутагт орших Катараас дипломат харилцаагаа тасалсан юм. Тэгвэл тэдний араас Иемен улс мөн албан ёсны харилцаагаа Дохагаас салгаж байгаагаа мэдэгдсэн байна.
Эдгээр таван орон бүгд Катарыг террорист байгууллагуудыг санхүүжүүлж, дэмждэг гэж буруутгаж байгаа юм. Дээрх мэдэгдлүүдийн дараа Катарын засгийн газар хариу мэдэгдэл хийж, шийдвэрийг шударга бус, үндэслэлгүй, өөрсдийн нэрийг терроризмаас цэвэрлэх гэсэн алхам гэж дүгнэсэн байна.
Мөн дээрх орнуудын шийдвэр нь Катарын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд хохирол учруулж байна гэж гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
АНУ, Хятад улсууд Арабын орнуудыг байр суурийн ялгаагаа арилгаж, хэл амаа ололцохыг хүсч байгаагаа илэрхийлсэн мэдэгдлүүд хийсэн байна.
Катар дахь АНУ-ын агаарын аль-Удэйд баазад 10,000 цэргийн алба хаагч байрладаг. Америкийн цэргийн ажиллагаанд дээрх шийдвэрүүд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.
Австралийн Сиднейд ажиллаж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон үүсээд байгаа дипломат харилцааны хямрал нь Сири, Ирак дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг дайнд нөлөөлөхгүй гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ.
“Талуудыг ширээний ард сууцгааж, яриа хэлэлцээрээр асуудлыг шийднэ гэдэгт бид итгэж байна” гэж тэр хэлсэн байна. Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлтэй Иеменд дайтаж байгаа эвслээс Катарыг гаргаж байгаагаа Саудын Араб мэдэгдээд байгаа юм.
Арабын орнууд Катарыг исламист хөдөлгөөнүүдийг дэмждэг гэж эртнээс шүүмжилж ирсэн. Саудын Араб болон АНЭУ-д хууль бус гэж үздэг Муслим ахан дүүс бүлэглэлийг Дохагаас санхүүжүүлдэг гэсэн мэдээлэл бий.
Барууныхан ч Сири дэхь Аль Кайдагийн салбар Нусра Фронт байгууллагыг Катар дэмждэг гэж буруутгадаг юм. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт айлчилж, Арабын удирдагч нартай уулзсанаас хойш дээрх маргаан улам нэмэгджээ.
Айлчлалын үеэр Трамп Катарын эмир Шэйх Тамим бин Хамад Аль Танитай уулзаж байсан юм.
Эх сурвалж: Associated Press, Reuters
| https://ikon.mn/n/10zr |
10zs | Тансаг зэрэглэлийн брэнд кластерыг Монголд анх удаа | СУРТАЛЧИЛГАА | 06/06/2017 08:59:00 | Өдрөөс өдөрт өнгө нэмж буй Улаанбаатар хотод ашиглалтад ороод удаагүй томоохон бүтээн байгуулалтуудын нэг бол Shangri-La Centre.
Уг төвд таван одтой зочид буудал, дээд зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, олон улсын стандартад нийцсэн худалдааны төв гээд хүний хэрэгцээг хангаж чадах бүхий л үйлчилгээний салбарууд нэг дор төвхнөжээ.
Эдгээрээс Shangri-La Mall-г онцлон, Монголын ритейл худалдааны зах зээл болон брэнд бүтээгдэхүүний хөгжлийн талаар Түрээс хариуцсан ахлах менежер Н.Булгантай ярилцлаа.
- Дэлхийн томоохон брэндүүд Монголд, тэр дундаа Shangri-La Mall-д ар араасаа нээгдсээр байна. Одоогоор ямар брэндүүд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа вэ?
- 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийд алдартай Rolex мөн Valentino, Isaia, Damiani зэрэг тансаг зэрэглэлийн брэнд Монгол дахь анхны салбараа Shangri-La Mall-д нээгээд буй нь үнэхээр талархууштай.
Эдгээр брэнд дэлхийн ямар ч оронд маш өндөр шалгууртайгаар дэлгүүрээ нээдэг. Харин Shangri-La Mall уг олон улсын стандартад нийцсэн орчныг бий болгож чадсан. Тэр ч утгаараа монголчууд дэлхийд хамгийн тансагт тооцогддог, өндөр зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүнийг дэргэдээсээ худалдан авах боломжтой болж байна.
Энэ үйл явдал манай орны ритейл худалдааны салбарт маш том дэвшил авчрах нь дамжиггүй. Бид хөрөнгө оруулагч, түрээслэгч болон хэрэглэгчдээс авсан судалгаандаа үндэслэн дэлхийд танигдсан брэндүүдтэй холбогддог нь хамтран ажиллах эхлэл болдог.
- Central Tower-ийг ашиглалтад оруулсан нь дэлхийн брэндийг монголчуудад ойртуулах та бүхний анхны алхам болсон. Харин Shangri-La Centre уг бүтээн байгуулалтаас юугаараа ялгаатай вэ?
- Манай “Shangri-La Ulaanbaatar” компани 2009 онд Central Tower барилгыг ашиглалтад оруулж Louis Vuitton, Burberry, Versace, Hugo Boss, Mont Blanc, Vertu зэрэг брэндийг Монголын зах зээлд нутагшуулсан туршлагатай.
Харин бидний хоёр дахь томоохон төсөл Shangri-La Mall-ийн тухайд бүх түвшний хэрэглэгчдэд зориулсан холимог брэнд кластерыг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй, найдвартай, ая тухтай орчноос худалдан авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа.
Shangri-La Centre төслийг бүхэлд нь авч үзвэл олон улсын жишигт нийцсэн худалдааны төвөөс гадна, Монгол дахь анхны IMAX кино театр бүхий энтертайнмент төв, зочид буудал, спа, спорт цогцолбор, өндөр зэрэглэлийн оффис, орон сууц зэргийг нэг дор цогцлоосноороо онцлог.
- Дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилладгийн хувьд тэдгээрийн зэрэглэл, ангиллын талаар бидэнд тайлбарлахгүй юу?
- Брэнд бүтээгдэхүүнийг ерөнхийд нь тансаг, дээд зэрэглэлийн, дундаж болон өдөр тутмын хэрэглээний гэж ангилж болно.
Олон улсын жишгээр томоохон худалдааны төвүүдийн нэгдүгээр давхарт тансаг зэрэглэлийн брэнд дэлгүүрүүд ихэвчлэн байрладаг. Энэ стандарын дагуу Shangri-La Mall-ийн нэгдүгээр давхарт Rolex тэргүүтэй дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд дэлгүүрүүд нээгдээд удаагүй байна.
Rolex брэндээс та насан туршийн хэрэглээ, нэр төрийн баталгаа болсон бугуйн цаг, Valentino брэндээс дэлхийн алдартай загвар зохион бүтээгчийн дахин давтагдашгүй, гоёмсог даашинз болон нэрийн бүтээгдэхүүн болох гутал, цүнх, харин Damiani-гийн дэлгүүрээс алмазан шигтгээтэй, өвөрмөц загвар бүхий гар аргаар хийсэн, хамгийн тансаг бөгжийг худалдан авах боломжтой.
- Дэлхийд алдартай брэндүүдийн албан ёсны дэлгүүр Монголд нээгдэхийн давуу талыг та юу гэж хардаг вэ?
- Өмнө нь дурдсанчлан, бид Монголын хэрэглэгчдэд дэлхийн брэндийг эх орноосоо худалдан авах боломжийг олгож байгаа нь хамгийн том давуу тал.
Эдгээр брэндүүд дунд Forbes сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг “Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд” жагсаалтад багтсан нь ч бий. Дэлхийн томоохон брэндүүдийн онцлог бол аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ борлуулахдаа өндөр сэтгэл ханамж, статус, нэр төрийн баталгаа болон худалдан авалтын дараах үйлчилгээг хамтад нь санал болгодог.
Монголд эдгээр томоохон брэндүүд нээлтээ хийснээр худалдан авалтын дараах үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Үүнээс гадна зарим онцгой үйлчилгээ үзүүлдэг брэндүүд бий.
Тухайлбал, Isaia брэндийн дэлгүүрт саатангаа Италийн шилдэг оёдолчдоор өөр хаана ч байхгүй, цор ганц хослол урлуулах алдарт “Made to measure” үйлчилгээтэй нь танилцаж болно. Бас нэг онцлог зүйл гэвэл манай худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах эдгээр тансаг зэрэглэглийн брэнд дэлгүүрийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Ялангуяа хөрш зэргэлдээ Азийн орнууд болох БНХАУ, Япон зэрэг орноос ирсэн жуулчид их үйлчлүүлж байна.
Энэ нь тус брэндүүд Азийн бусад оронтой харьцуулахад хямд үнийг санал болгож буйтай шууд холбоотой. Энэ нь монголчуудын хувьд цаг зав, эдийн засгийн хувьд ч хэмнэлт болно гэсэн үг.
- Танай хамт олны хэрэгжүүлэх дараагийн том төсөл юу байх вэ?
- Бид Shangri-La Centre-ийг нээгээд удаагүй учраас уг төслөө улам төгөлдөржүүлж, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцэхүйц олон брэнд дэлгүүрүүдийг ар араас нь нээхээр ажиллаж байна. Цаашид ч олон олон дэлхийн брэнд биднийг сонгон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай хамт олон аливаа төслийг бүрэн төгс гүйцэтгэхийг эрмэлздэг.
- Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
- Баярлалаа. Танай хамт олонд ч ажлын амжилт хүсье.
| https://ikon.mn/n/10zs |
10zt | Петровисийн RedPoint хөтөлбөр Монгол орон даяар нэвтэрлээ | СУРТАЛЧИЛГАА | 06/06/2017 08:50:00 |
Монгол орон даяар бүх аймаг, суманд байрлах 400 гаруй Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авалт хийсэн бүх хэрэглэгчдэд хамааралтай, оноонд суурилсан RedPoint урамшууллын хөтөлбөр зуны сюрпризээ задаллаа.
Худалдан авалтын 100 төгрөг тутамд 1 RedPoint хуримтлагддаг энэхүү хөтөлбөр оноогоо улам арвижуулах боломжийг хэрэглэгчдэдээ олгож “Супер үржүүлэгч”-ээр бэлэг барьж байна.
Зургаадугаар сарын турш www.redpoint.mn вэб сайт, redpoint mongolia аппликейшнд бүртгэлтэй хэрэглэгчдээсээ санамсаргүй түүврийн аргаар 3000 хэрэглэгчийн RedPoint-ийг 2-100 дахин үржүүлж, оноогоороо хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 51%-ийн хөнгөлөлттэй үнээр авах хаана ч байхгүй боломжийг олгож байна.
Энэхүү урамшуулал нь зөвхөн Улаанбаатар хотод, бэлэн бус гүйлгээ хийсэн хэрэглэгчдэд үйлчилж байсан бол одоо Монгол орон даяар, бэлэн болон бэлэн бус гүйлгээнд үйлчилж эхэллээ.
RED POINT-оо хэрхэн авах вэ?
Улаанбаатар хотын бэлэн бус гүйлгээ хийсэн бүртгэлтэй хэрэглэгчийн оноо автоматаар шууд орно.
Орон нутгийн бэлэн бус гүйлгээ хийсэн болон бэлэн гүйлгээ хийсэн бүх хэрэглэгч иргэнд очих төлбөрийн баримт дээрх 10 оронтой REDPOINT КОД–ыг аппликейшн болон вэбсайтаар нэвтэрч орсныхоо дараа RedPoint код оруулах хэсэгт оруулж өгснөөр RedPoint-оо авах боломжтой.
Онлайнаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн нэр дээрх утасны дугаараас 130 360 тусгай дугаар руу 10 оронтой REDPOINT КОД–ыг явуулснаар утасны дугаар дээрээ RedPoint-оо хуримтлуулах боломжтой.
Та оноогоороо www.redpoint.mn болон redpoint mongolia аппликейшний Каталог цэснээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 51% хүртэлх хөнгөлөлттэй үнээр аваарай.
Хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт эрхэмлэн ажилладаг Петровис групп өөрийн хэрэглэгчдийн худалдан авалтын оноонд суурилсан RedPoint урамшууллын хөтөлбөрийг “Замд гаръя” хөтөлбөртэйгөө хослуулан зарлалаа.
20,000 төгрөгөөр автомашинтай болох боломжтой “Замд гаръя” хөтөлбөрийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС
| https://ikon.mn/n/10zt |
10zu | "Нэр дэвшигчийн сурталчилгааны материал нь заавал эх сурвалжийг дурдсан байх шаардлагатай" | Б.Бат, Өглөөний сонин | 06/06/2017 08:31:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.
-Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Сурталчилгааны арга, хэлбэрийн талаар болон сурталчилгаа явуулахад юуг анхаарах вэ?
-Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 19 хоногийн туршид үргэлжилж энэ сарын 24-ний өдөр дуусна. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах, хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах радио, телевизийн сурталчилгааны- нэвтрүүлэг ашиглах, цахим хуудас ашиглах зэрэг өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхээр хуульчлагдсан. Харин дээр дурдсанаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар хориглодог.
Сурталчилгааны арга хэлбэрүүдийн хэмжээг бас хуулинд маш тодорхой зааж өгсөн байгаа. Энд нэг зүйл тодруулахад нэр дэвшигчийн аливаа сурталчилгааны материал нь заавал эх сурвалжийг дурдаж өгсөн байх шаардлага тавигдаж байгаа. Өөрөөр хэлбэл, телевизийн нэвтрүүлгийн туршид хэн гэдэг нэр дэвшигчийн нэвтрүүлэг явж байгаа нь тодорхой харагдаж байна, радиогийн нэвтрүүлгийн эхэн, төгсгөлд мөн л нэр дэвшигчийн нэрийг дурдаж өгнө, тарааж буй материал дээр нэр дэвшигчийн штабын нэрийг заавал дурдсан байна гээд хуулиар тавигддаг шаардлага хязгаарлалтууд байгаа.
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийг баримтлах тал дээр юуг анхаарах вэ?
-Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг хийхдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах ёстой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд нэр дэвшигчдийн талаар хийх сурталчилгааны төрөл, хэлбэрийг хуульд тодорхой заасан. Ер нь сонгогчдод хүргэж байгаа мэдээллүүд нь хэт нэг талыг барьсан биш, хуулийн дагуу, үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр сонгогч-иргэдийг хангах үүрэгтэй гэдгээ сайтар ухамсарлан ажиллах л хэрэгтэй.
-Сурталчилгааны үеэр сонгогчдод тараадаг хэвлэмэл материалын хэмжээг яаж тогтоосон байдаг вэ?
-Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаандаа гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар гэх мэтчилэн хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй.
-Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь ямар хэмжээг хэлээд байна?
Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс тогтоосон стандартаар нэг хэвлэлийн хуудас гэдэг нь А1 хэмжээ буюу найман нүүр А4 бичгийн цаасны хэмжээтэй тэнцэнэ гэж ойлгож болно.
-Сурталчилгааны явцад ямар үйл ажиллагаа явуулахыг хориглосон бэ?
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар нэг бүрчлэн нэр зааж тодорхойлж өгсөн байгаа. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс буюу 2017 оны нэгдүгээр дүгээр сарын 1-нээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хуульд заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа юм.
Тодруулж хэлэхэд сонгуулийн жил эхэлснээс хойш хориглох зүйл, сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хийж болохгүй үйлдэл, үйл ажиллагааг зааг ялгаатайгаар тогтоосон. Иймд аливаа этгээд үйл ажиллагаа эхлэхийн өмнө хуулийн 70 дугаар зүйлтэй сайн танилцах ёстой.
Эдгээр хориглосон үйл ажиллагаанаас дурдвал Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг арга хэмжээ зохион байгуулах, ивээн тэтгэх, аялал зохион байгуулан сонгогчдыг оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хишиг, хувь, хувьцаа егөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Эндээс хуульд “...Аливаа этгээд, сонгогчдын саналыг татах зорилгоор...” гэж заасныг маш сайн анхаарах шаардлагатай. Энэ нь зөвхөн сонгуульд нэр дэвшигч, сурталчилгаа хийх эрхтэй хүмүүсээс гадна бусад хувь хүмүүс, хуулийн этгээд ч гэсэн дээр дурдсан хориглосон үйл ажиллагааг явуулбал хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт харагдаж байгаа биз дээ.
-Тэгвэл сонгуулийн тухай хууль зөрчсөнийг хэн, хэрхэн тогтоох вэ?
-Хуульд тодорхой заасан байгаа. 71 дүгээр зүйлд сонгогч нь бэлэн мөнгө. эд зүйл тараасныг баримттайгаар шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно гэж заасан. Үүнээс гадна хуулийн 116, 117, 118 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийг шалгаж, шүүгч шийтгэвэр, захирамж гарган шийдвэрлэнэ.
Урьд мөрдөгдөж байсан хуульд сонгуулийн байгууллага аливаа зөрчлийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байсан бол одоо иргэд шууд баримт нотолгоотойгоор дээр дурдсан шүүх, цагдаагийн байгууллагад хандах болсноороо онцлогтой. Хууль зөрчсөн талаарх мэдээлэл нь үнэн зөв болохыг хууль хяналтын байгууллага тогтоож шийдвэрлэсэн бол мэдээлэл егсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоотой болсон.
-Дээр хэлсэн ‘ Аливаа этгээд” гэдэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулж ойлгож болох уу?
-“Аливаа этгээд...” гэдэгт хэвлэл, мэдээллийн байгууллага ч хамаарна. Нэмж хэлэхэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилготой ямарваа нэгэн хэлбэрийн шалгаруулалтыг зохион байгуулж болохгүй. Мөн бусдыг гүтгэн доромжилсон, хуурамч мэдээлэл тараасан бол тухайн хэвлэл,мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрөл болон цахим хуудасны хандалтыг зургаадугаар cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр хуульчилсан.
Нэгэнт хуульд тодорхой тусгагдсан байхад хэвлэл мэдээллийн байгууллагууд зөрчил гаргаж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө зургаан хүртэл сараар түдгэлзүүлэх арга хэмжээ авагдвал харамсалтай. Дахин хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нэг бүрчлэн танилцаж, алдаатай алхам хийхгүй байхад анхаарах нь зүйтэй болов уу.
-Сонгуулийн хуулиар хориглосон заалтыг зөрчсөн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан. Харин хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11-16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчилсан байгаа.
| https://ikon.mn/n/10zu |
10zv | ҮЙЛ ЯВДАЛ: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл өгнө | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/06/2017 09:00:00 | Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд
09:00 цагт бизнесийн орчны малгай хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Монголын залуучуудын холбооны Залуус танхимд
09:00 цагт Ази номхон далайн бүсийн эдийн засгийн комиссоос Залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой веб сайт хийж байгаа бөгөөд тус сайтыг гурван оронд турших ажлыг эхлүүлээд байгаа юм. Эдгээр улс орны тоонд Монгол багтсан төдийгүй тус портал сайтыг нэвтрүүлснээр ямар давуу талтай болох, монгол залуусын хөдөлмөр эрхлэлт гадны бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой.
Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт
10:30 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж байгуулсан Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт болно.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод
11:00 цагт Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2017 оны наймдугаар сарын 16,17,18-нд зохион байгуулахаар товлолоо. Шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Үндэсний мэдээллийн төвд
13:00 цагт "ЭВИЙН ХАДАГТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД" хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ. | https://ikon.mn/n/10zv |
10zw | Сурталчилгаа албан ёсоор эхэллээ | Монголын мэдээ | 06/06/2017 08:54:00 |
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй гурван намын нэр дэвшигчийн албан ёсны сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, парламентад суудал бүхий МАН, АН, МАХН-ын гурван нэр дэвшигч өнөөдөр албан ёсны сурталчилгаагаа эхлүүлж, 21 хоног иргэд сонгогчидтойгоо уулзалт хийх учиртай.
Тэгвэл АН-ын нэр дэвшигч, экс гишүүн, нэрт тамирчин Х.Баттулга албан ёсны сурталчилгаагаа Их эзэн Чингис хааны өлгий нутагт Хэнтий аймгаас морин цагт эхлүүлэхээр өчигдөр хүлгийн жолоо залжээ.
Харин МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд намынхаа төв байр болох Тусгаар тогтнолын ордноос сурталчилгаагаа мөн л морин цагт багтаж эхлүүлэх аж. Тэгвэл МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатар Төв талбайгаас өглөө эрт сурталчилгаагаа эхлүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
| https://ikon.mn/n/10zw |
10zx | Ухаалаг тодотголтой ч “уймраа” үйлчилгээтэй нийтийн тээврийнхэн | Г.Ганчимэг Монголын мэдээ | 06/06/2017 09:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
“Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд багагүй хугацааг үдэж байна. Энэхүү төслийн хүрээнд нийтийн тээврийн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүлэн автобусыг богино эргэлттэй болгосон юм.
Ингэснээр дамжин суух нэртэй нэгэн шинэ үйлчилгээ зорчигчдын халаасыг өдөртөө 2-оос дээш удаа сэгсэрдэг болсон билээ. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг юм хойно энэ нь ядарсан иргэдийн хэтэвчинд хэт үрэлгэн, цаг хугацаанд арангатай байгааг дарга нар даанч ойлгохгүй нь гачлантай Тухайлбал, Улиастай-Сүхбаатарын талбай чиглэлийн автобус одоо Офицер л ороод эргэдэг болсон. Дамжин суух дараагийн автобусаа хүлээж багагүй цаг алдана.
Хүлээсэн автобус нь ирлээ гэхэд “Дамжин суулаа” нь ажиллахгүй. Шаардлага тавихаар жолооч нь хүлээж авах ч үгүй. Бүр өөдөөс хэг ёг хийж хэдэр ядар аашилна. Өөрөөр хэлбэл, ухаалаг нэртэй ч ухаан муутай үйлчилгээ нийтийн тээвэрт нигширч байна даа, хөөрхий.
Жолооч нар зорчигчоо уралдуулж зугаацсаар...
“Хэрэглэгч бол хаан” гэж нэг сайхан үг бий. Энэ нь тэдэнд огт хамаагүй. Автобус буудал дээрээ зогсохгүй, алгасаж давхих, эсвэл хэт хол зогсоод хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уралдуулан даажигнах, зорчигчоо гүйцэд авахгүй давхих, шаардлага тавихаар өөдөөс уурлаж хэрэлдэх, бага насны хүүхэд, өндөр настай зорчигчдыг улайм цайм хаяж зугтаах, сууж, бууж амжаагүй байхад хаалгаа хаах, гэнэт хүчтэй тоормослох, зарим тохиолдолд хүнээ булаацалдаж хоорондоо уралдах, хурдан буу, суу гэж загнах, дараагийн автобусанд суу гэж тээршээх, жолооч нь кабиндаа тамхи татах зэргээр үйлчилгээний соёл нь байж болох хамгийн доод төвшиндөө байгаа.
Хамгийн аюултай нь хаяж зугтаадаг гэдгийг нь мэддэг хүүхэд залуус амжиж суух гэж автобус амдаж уралдан гүйж байна. Урин дулаан цагт гайгүй байж магадгүй ч халтиргаа гулгаатай үед иймэрхүү байдлаас зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл үүсжээ. Үүнээс гадна тэвдэж адгасан зорчигчид бие биеэ түлхэж унагаах ч эрсдэлтэй юм. Уг нь автобус хоорондоо тэдэн минутын зайтай гарна, нэг буудал дээр тэдэн минут зогсоно гэдэг судалгаа тооцоо байдаг.
Манай дарга нарын зарлигаар бол таван минут тутамд автобус ирэх учиртай ч алслагдсан дүүрэг, буудалд 50 минут хүлээлгэх нь наад захын асуудал. Тухайлбал, 30-40 минут, заримдаа хоёр цаг хүртэлх хугацаагаар хүлээлгэдэг “уяачид” бол Улиастайн чиглэлд явдаг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь, хувьсгалын компаниуд. “ЭМСИД” гэж Дэнжийн мянга-Улиастайн хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийг нэр цохож болно. Хүлээлгэх гэж ёстой жинхэнэ уяж өгнө дөө. Чилийтэл хүлээлгэсний дараа холбоотой юм шиг хоёр ногоон автобус ар араасаа угсраад гарч ирнэ дээ.
Сүүлийн үед “холбоотой ногоонууд” замын голд зорчигчдоо нэгээсээ нөгөө рүү шилжүүлэн суулгадаг болоод байгаа. Энэ үзэгдэл байнга шахуу л давтагддаг болсон. “ЭМСИД”- ийн автобуснууд хуучирч элэгдсэн учраас арай дөнгүүрийг нь хэзээ мөдгүй хэвтээд өгөх магадлалтай нь араас нь дагаж явдаг болжээ. Орлогоо алдахгүйн тулд хоёр автобус гаргаж буй царай нь энэ.
Угтах, үдэх хийгээд хүн хоорондын харилцаа нь ийм их асуудалтай байна, тус салбарт. “Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргино” гэгчээр ганцхан чиглэлийн үйлчилгээг тандахад ийм байгаа учраас бусдынх нь тухайд давтаж нурших нь илүүц биз.
“U money” картаар бохир бизнес хийж байна уу
Үүнээс гадна нөгөө ухаалаг гээд байгаа “U money” цахим картын үйлчилгээ чинь ёстой уймраа эд аж. Эхнэр нөхөр хоёр хамт зорчих эрхээ ч эдэлж чадахгүй.
Нисэх, Зайсан гээд хэд хэдэн чиглэлийн автобусанд “Ийм тохиргоо хийгдээгүй” эсвэл “Нэг картаар нэг л хүн үйлчлүүлэх ёстой шүү дээ” гэдэг тайлбартай сууж байгаа нь худлаа биш. ТЭЦ-3 чиглэлд болохоор “Дамжин суулаа” нь сөөлжин ажиллаж байх юм. Өөрөөр хэлбэл, “Дамжин суулаа”, мөнгө татлаа, “Дамжин суулаа”, мөнгө татлаа гэдэг цахим үйлчилгээ байна. Яагаад дамжин суух нь ажиллахгүй байгаа юм бэ гэхээр “Сая ажилласан” гэдэг хариулт жолоочид нь бэлэн. Хөдөөнөөс ирсэн зорчигчид заавал “U money” түр зорчих карт авч байж нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэг байхгүй сэн.
Уг нь хөдөөнөөс ирсэн хүмүүс нийслэлд амьдардаг ах дүүгийнхээ картаар хамтдаа үйлчлүүлж болохгүй гэсэн хууль хаана ч алга. Нэг картаар хоёр дарахад 1,000 төгрөг хасагдана. Эхнэр нөхөр ч машингүй өдрөө хамтдаа гараад автобусанд суучих тохиолдол бишгүй олон. Гэтэл нэг картаар нэг л хүн гэсэн тохиргоо хийчхэж. Нэг карт 3,600 төгрөгийн үнэтэй гэж бодохоор “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан зөвхөн мөнгө татах, зорчигчийн халаасыг сэгсрэхээ л нэн түрүүний зорилго болгож байгаа юм биш үү. “U money” картаар бизнес хийж байгаа нь хэнд ч илхэн байгаа юм. Үүнийг хянаж шалгаж учиртай Мэргэжлийн хяналт, ШӨХТГ юу хийж суугаа юм бол.
Ядаж, цахим үйлчилгээгээ нэг тохируулгатай болгож, бүгдийг нь жигдлээч. Дээрээс нь амралтын өдрүүдээр “Өнөөдөр автобусны карт цэнэглэхгүй” гэдэг ярвагар зангаа татчихвал ч “ok” болох гээд байх юм.
Тариан түрүү ба муухай монгол араншин
“Урагшлах амьдралын ухаалаг шийдэл” уриатай цахим картын үйлчилгээг Солонгосоос нутагшуулсан юм билээ. Харамсалтай нь мөнгөө хураадаг, жолооч, кондуктороо камераар хянадаг арга техникийг нь сайн сурснаас биш зорчигчоо дээд зэргээр хүндэлдэг тариан түрүү шиг байх бизнесийн ухааныг нь сурсангүй дээ. Солонгос хүн тариа сайн ургах тусмаа бөхийдөг шиг амжилттай яваа бизнесмен тэр хэрээрээ үйлчлүүлэгчийнхээ өмнө бөхөлздөг байх ёстой гэж үздэг. Тэр хэрээрээ соёлтой үйлчилж чадаж байна.
Харин манайхан орлогоо л улам өсгөхөө бодохоос биш парк шинэчлэл, үйлчилгээний соёл бол түй ч байхгүй. Жилдээ ганц угаадаг юм уу, үгүй юу мэдэхгүй гялайсан хир, шороо тоостой сандлын бүрээс нь харшилтай хүний өвчнийг дор нь хөдөлгөдөг. Зарим нь ямар ч бүрээсгүй, халуунд хөлөргөж, хүйтэнд хайрдаг гялгар хулдаасан хучлагатай сандалтай л давхиад байдаг. Энэ мэтээс эхлээд заавал нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй хийж, шийдэж болох ажил зөндөө.
Хамгийн муухай нь карт уншуулах тэр агшин. “Ахмад настан”, “Хүүхэд”, “Баярлалаа”, “Хөнгөлөлттэй зорчигч” гээд нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг нас, эрүүл өвчтэйгөөр нь ангилан ялгах нь чихэнд наалдацгүй сонсогдоно. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй буюу хөнгөлөлттэй зорчиж буй иргэдийг ад үзсэн хандлагаа нууж эс чадна. Уг нь Монгол Улс төсвөөсөө мөнгө гаргаж, төр нь халамжлах ёстой иргэдээ халамжлан үүргээ гүйцэтгэж байгаа шүү дээ.
Харваас ахмад настай эсвэл хүүхэд гэдэг нь ойлгомжтой л байгаа биз дээ. Юуг нь олны өмнө нас зүсээр нь ахин дахин цоллож гуншаад байдаг хэрэг вэ. Нэртэйгээр нь хөнгөлөлттэй зорчих эрхтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг яаж байгаад ямар өвчний улмаас ийм болсон түүхийг нь нийтэд танилцуулдаг болчхооч, “Улаанбаатар смарт карт”-ынхаан.
Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг тусгай автобус гаргачхаач. Тэгвэл тэд бусдаас ичиж эвгүйцэхгүй шүү дээ. Бүгдээрээ адилхан эрүүл мэндийн асуудалтай юм чинь харин ч сэтгэл тайван зорчих болно. Чадахгүй бол бүгдэд нь талархаж сур, нийтийн тээврээр мөнгө олж буй хэн бүхэн. Бизнест ч бас хүний эрх, нэр төрийг нь хүндэтгэж байж ашиг олдог юм.
Түүнээс биш та нарын нэг нь тамхи, ундааны мөнгөө алдсандаа хонзогнож, нөгөө нь “Чиний хулгайг би барина даа” гэсэн дотоод асуудал, ил цагаандаа гарсан тэмцэлтэй чанаргүй үйлчилгээ чинь хаан мэт хүндтэй үйлчлүүлэх ёстой зорчигчдод чинь таалагдахгүй байна. Ер нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс ойччихсон юм билээ шүү дээ” гэдэг шиг орох ёстой орлого чинь ордог л юм билээ. Яагаад автобусаар зорчиж буй иргэдийг эрүүл, өвчтэйгөөр нь ангилан ялгаад байдаг юм бэ. Хэн ч ийм эрх өгөөгүй байлтай.
Эрхтэн бүтэн ч сэтгэцийн хувь асуудалтай, эс бөгөөс өрөөсөн хуруу гараа тайруулчихсан залуус нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй хэмээн цоллуулах нь хүний эрхийг дээдэлдэг улсад арай ч ёс зүйгүй, хүний ёсноос гажууд сонсогдохгүй байна гэж үү. Уг нь энэ 2017 оныг “Иргэдийн оролцоотойгоор нийтийн тээврийг шинэчлэх жил” болгон зарласан. Тиймээс иргэдээс гарч буй санал шүүмжийг “Монголын мэдээ” сонин багцлан хүргэлээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийнхэн, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан ажилдаа авч хэрэгжүүлэх, үйлчилгээгээ засаж залруулах бэлэн жортой болсон гэсэн үг.
| https://ikon.mn/n/10zx |
10zy | Эциг 5,300 жилийн өмнө хэн, юуны учир хөнөөсөн бэ? | Э.Мөнхзаяа | 06/06/2017 08:49:00 |
Италийн хойд хэсэгт орших Эцталийн Альпын хүнгүй, буйдхан нутгийн өндөр ууланд 5,300 жилийн өмнө Эци нуруундаа сум зоолгож, амиа алджээ. Сум түүний артерийн судсыг дайрсан болохоор хэдхэн минутын дотор цус алдаж, амьсгал хураасан аж. Эцигийн цогцос мөсөнд хөлдсөн тулдаа манай гараг дээрх хамгийн эртний, хамгийн сайн хадгалагдан үлдсэн муми болон үлджээ.
Эциг 1991 онд хүмүүс олсон юм. Ингээд 10 жилийн дараа эрдэмтэд түүний мөрнөөс сумны цахиур үзүүр олж, хэдэн сарын дараа өндөр мэргэшсэн мөрдөгч цагдаа нарын удирдлага дор Эциг хэн харвасан болохыг тогтоох ажилдаа орсон байна.
Энэ үнэхээр аллага байсан уу? Тэгвэл хэн түүнийг хөнөөсөн байж болох вэ?
Эцигийн цогцсыг хадгалж буй Өмнөд Тиролийн археологийн музейн захирал Анжелика Флекингер мэргэжилтнүүдэд ханджээ. Ингээд Мюнхений цагдаагийн газрын ахлах детектив шинжээч Александр Хорн энэ хэрэг дээр ажилласан байна. Эртний ийм хэрэг дээр ажиллах тухай хүсэлт эхлээд түүнийг гайхширалд оруулсан гэнэ. “Хөгжилтэй тохиолдол байлаа. Захирал надаас эхлээд “хүйтэн хэрэгтэй ажилладаг уу гэж асуусан л даа. Хариуд нь би “Тийм ээ, ажилладаг” л гэсэн” хэмээн Хорн ярьжээ. “Хүйтэн хэрэг” гэдэг нь цагдаагийнхны хэллэг бол хуучны, илрээгүй гэмт хэргийг хэлдэг аж. Гэвч энэ хэрэг нь бусад хэргээс ч илүү “хүйтэн” байв.
“Ихэвчлэн хүйтэн хэрэг гэдэгт 20, эсвэл 30 Жилийн өмнөх хэрэг ордог. Гэтэл надад бүр 5,300 жилийн өмнөх хэргийг өгсөн” хэмээн цагдаагийн шинжээч өгүүлжээ. Шинжээч Хорн анхандаа энэхүү цогцсыг шинжлэхийн аргагүй муудсан гэж бодсон аж. Гэтэл түүний ажилладаг цогцоснуудаас бараг шинэ шахуу байжээ. Шинжээч багийнхантайгаа хамт Альпын өндөр ууланд, гэмт хэрэг гарсан газраар явсан төдийгүй ходоодон доторх хоол хүнс, гэмтэл бэртэл зэргийг нь нарийвчлан шалгажээ. Ингээд “Энэ бол аллага мөн” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Ууланд бүгж байжээ
Эциг алуурчин гэнэдүүлсэн бололтой. “Эциг 30 метр орчмын зайнаас харвасан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл биеэр биш, алсын зайнаас хөнөөсөн гэсэн үг” хэмээн шинжээч ярьж байна.
Үүнээс гадна Эци суманд оногдохоосоо өмнө цасан дээр амарч байсан аж. Тиймээс нум, сум нь ч бэлэн бус байжээ. Энэ тухай шинжээч Хорн “Тэр үхэхээсээ хагас цаг орчмын өмнө амарч байсан. Бас сайтар хооллосон бөгөөд хаа нэгтээ яарсан, эсвэл ямар нэгэн зүйлээс зугтсан шинжгүй байсан” хэмээв.
Түүнчлэн Эцигийн баруун гарын шархыг судалж үзээд хэргийн нэгэн гогцоог тайлж чаджээ. Энэ шархыг тэр үхэхээсээ 1-2 хоногийн өмнө, зодооны үеэр авчээ.
“Шархыг биеэ хамгаалах үеэр авсан юм билээ. Хэн нэгэн хутга барин дайрах үед хүн өөрөөсөө холдуулахын тулд хутганаас барьж авдаг шүү дээ” хэмээн Хорн ярьж байна. Эцигээс өөрийгөө хамгаалах үеэрээ авсан өөр шарх олдоогүй байна. Тиймээс Хорн түүнийг зодоонд ялсан байж болзошгүй гэж үзжээ. Зодоон уулын хаяа хөндийд болсон байх магадлалтай аж. “Мөсөн оргилд болсон аллага нь 1-2 хоногийн өмнө болсон зодооны үргэлжлэл ч байж магадгүй, хэмээн шинжээч өгүүлж байна. Гар зодоонд Эциг дийлэхгүйгээ мэдсэн алуурчин өс санасандаа түүн рүү сум харвасан байх магадлалтай.
Харин Эцигийн гарсан мөсөн оргил нь хүн бараг гардаггүй газар болохоор тохиолдлын хүнтэй тааралдах ямар ч боломжгүй юм.
Шинжээчийг сэтгэлээр унагажээ
Шинжээч Хорны ярьж буйгаар Эцигийн зэс иртэй сүх, бусад үнэт зүйлсийг нь аваагүйг бодоход материаллаг сонирхлын үүднээс хийгдсэн аллага биш байх магадлалтай байна. Ерөнхийдөө хувийн хонзонгоор хөнөөсөн гэж шинжээч дүгнэжээ. Энэ тухай Хорн “Үзэн ядалт уу, хардалт уу, эсвэл өс хонзон уу гэдгийг бид хэлэх боломжгүй юм” хэмээн ярьж байна.
Археологийн музейн захирал Анжелика Флекингерийн хувьд Эцигийн оньсого мэт үхлийн шалтгаан бага ч атугай тайлагдсанд маш их баяртай байна. Харин шинжээч Хорн энэ хэргээс болж сэтгэлээр унажээ. Тэрбээр “Энэ хэрэг бүрэн тайлагдана гэж бодохгүй байна. Яагаад гэвэл хүн амины хэрэг ямар ч шийтгэлгүй үлдчихлээ шүү дээ. Хэргийг мөрдөн шалгасан хүний хувьд надад энэ нь таалагдахгүй байна. Ер нь бидэнд тайлагдашгүй хүн амины хэрэг шалгуулахад хэцүү байдаг юм" хэмээн хошигнон ярьсан байна.
| https://ikon.mn/n/10zy |
10zz | Виктория Бекхэм: Би хувцас загварт дурласан | Б.Даваахүү | 06/06/2017 09:12:00 |
1990-ээд оны үед дэлхий нийтийн байлдан дагуулж явсан “Spice girls” хамтлагийн экс гишүүн, хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхэмийн гэргий Виктория Бекхэмийн “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна. Тэрбээр эдүгээ алдартай загвар зохион бүтээгч бөгөөд энэхүү ярилцлагад ажил мэргэжил, гэр бүлийнхээ талаар сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.
-Таныг Нью-Йоркт загварын долоо хоногт оролцоход тань Дэвид л хүүхдүүддээ санаа тавьдаг гэсэн үг үү?
-Тийм ээ. Намайг ажиллаж байхад хүүхдүүд Нью Йоркт байдаг юм. Дэвид аль хэдийнээ төлөвлөгөө гаргачихсан байдаг шүү. Хүүхдүүдтэйгээ хамт музей үзэж, ням гарагийн орой гадуур оройн зоог барина гээд л. Тэр талаар нөхөр маань маш санаачилгатай.
-Дэвид гэртээ байнга л хоол хийдэг үү?
-Гэрт хэн түрүүлж ирснээс л хамаарна даа. Гэхдээ Дэвид надаас хавь илүү хоол хийдэг.
-Бүгд гэртээ байх үед утасгүйгээр нэг нэгэнтэйгээ харилцах хамгийн чухал байдаг шиг санагддаг?
-Үнэн. Гэхдээ аль нэг компанийг удирдаж байгаа хүн утсаа унтраах тийм ч амар биш л дээ. Байнга л зөвшөөрөл хүссэн мэйл, дуудлага ирж байдаг учраас.
-Виктория, та поп хөгжмөөс илүү загварын ертөнцөд өөрийгөө илүүтэй мэдэрдэг үү?
-Мэдээж хэрэг. “Spice girsl” хамтлагт байсан цаг хугацаа хөгжилтэй байсан. Гэхдээ би хэзээ ч сайн дуучин, эсвэл бүжигчин байгаагүй. Тэр хугацаанд тайз, гэрэлтүүлэг, хувцаслалтын талаар маш олон зүйл сурч авсан. Харин би хувцас загварт дурласан. Юу юунаас ч илүү сонирхлыг минь татдаг юм.
-Загвар зохион бүтээгчээр ажиллахдаа та жаргалтай байдаг уу?
-Хувцаслах, биеэ авч явах байдал, бас илүү өөрийгөө бүтээлч байгаагаар мэдэрдэг учраас жаргалтай байлгүй яах вэ. Өнгөрсөн рүүгээ эргээд харахад, хувцаслалт, биеэ авч явах талаар аюулгүй байдалтай холбоотой сул талууд олон байсан юм билээ. Би одоо өөртөө маш итгэлтэй болсон. Хэдий хөгширч байгаа ч, энэ миний хувьд ноцтой асуудал биш.
-Мэдээж, таны стиль, хэв маяг 1990-оод оноос хойш хөгжсөн шүү дээ?
-Өнгөрсөн “би”, өнөөдрийн “би”- гийн талаар төдийлөн эргэцүүлээд байдаггүй л дээ. Саяхан Том Фордтой онгоцонд таарсан юм. Тэр “Спайс Гирлст байхад чинь би чамайг олж харж байгаагүй. Харин одоо бол чи огт өөр хүн болсон байна” гэж хэлсэн.
-Загварын ертөнцөд өнөөдрийн байр сууриа баттай эзлэхийн тулд та шаргуу тэмцсэн байх?
-Хүмүүс өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Би поп хамтлагт байхдаа хөл бөмбөгийн тамирчинтай гэрлэсэн. Үүнийг надаас өөр хэн ч мэдээгүй. Эхэндээ би жаахан гэнэн байсан байж магадгүй л дээ. Харин одоо бол “Бурхан надад хэдхэн боломж өгсөн юм болов уу” гэж боддог. Тухайн үед нь би харж чадаагүй.
-Та бүрэн төлөвшсөн хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр талаар яриач?
-Би төлөвшсөн хүн. Аливаа зүйлийг хянах дуртай. Гэхдээ зарим зайлшгүй нөхцөл байдалд хянаж чадахгүй байх тохиолдол бий. Нас ахих тусам илүү их зүйлийг сурч, илүү төлөвшдөг юм байна.
-Аливаа зүйлийг хянаж чадахгүй үед танд юу мэдрэгддэг вэ?
-Намайг гадуур явж байхад эргэн тойронд папарацчид отож байдаг. Хянах боломжгүй ийм нөхцөл байдалд өөрийгөө удирдахын тулд магадгүй юу хийхээ бодох байх. Яг л уснаас гарсан загас шиг.
-Загварын шоу болохын өмнө танд айдас мэдрэгддэг үү?
-Тийм ээ. Шоуны өмнө байнга өөрийгөө байцаана. Хүмүүс юу гэж бодох бол гэдгээс биш. Маш их хөдөлмөр, хөлс шингэсэн байдаг болохоор тэр. Зөвхөн хувцас биш шүү дээ. Найруулга, хөгжим, тайз чимэглэл гээд бэлтгэх зүйл маш их. Маш олон хүний цаг наргүй хөдөлмөр, бас тэдний гэр бүлийнхний хүчин чармайлтын үр дүнд нэг коллекц гардаг. Тийм учраас сэтгэл түгшдэг юм. Тэр бүрд сэтгэл хөдлөл, адреналин ялгарна.
-Та өдөрт хоёр удаа жимд явдаг гэсэн үү?
-Өглөө сэрээд нэг цаг дасгал хийнэ. Дараа нь хүүхдүүдээ сэрээгээд, өглөөнийх нь цайг уулгасныхаа дараа сургуульд нь хүргэж өгнө. Гэртээ ирээд ахиад нэг цаг дасгал хийгээд шүршүүрт ороод, тэгээд л ажилдаа ордог доо. Жимд дасгал хийхэд маш олон санаа орж ирдэг. Ажлын үеэр цайны цаг, угаалгын цаг, гэрийн даалгаврын цаг, унтах цаг гээд бий бий. Бруклин гэртээ байгаа үед түүнтэй ярилцахыг хүсдэг.
-Ажлын бус цагаараа юу хийдэг вэ?
-Гэртээ байхдаа юу ч хийдэггүй учраас ТВ шоу үздэг.
-Магадгүй Дэвид өмнө нь таны утсыг нууж байсан тохиолдол бий юу?
-Бид юун түрүүнд нэг нэгийнхээ завгүй ажиллаж байгааг хүндэтгэдэг. Бид хоёулаа л том бизнес хийдэг. Гэхдээ мэдээж, утсаа доош нь тавиад зүгээр л нэг нэгэнтэй ярилцах тохиолдол байна. Дэвид саяхан Радиогийн “Desert Island Discs” нэвтрүүлэгт оролцсон. Тэр үед гэр бүлээрээ суугаад яриаг нь сонсох сайхан байсан.
-Нэгдүгээр сард эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр Харпертай авхуулсан таны хөөрхөн зургийг харсан. Тэр жагсаалд та оролцсон юм уу?
-Би тэр жагсаалыг дэмжсэн. Тэр өдөр бямба гараг таарсан учраас дөрвөн хүүхэдтэйгээ балетынх нь дугуйланд явж, теннис тоглох ёстой байсан юм. Тиймээс очиж чадаагүй. Бас Дэвид ч гэсэн хол байж таарсан. Гэхдээ, жагсаалыг дэмжиж буйгаа ямар нэг хэлбэрээр илэрхийлье л гэж бодоод л тэр зургаа постолсон юм.
| https://ikon.mn/n/10zz |
11 | Дэлхийн анхны үл үзэгдэгч цамхаг Өмнөд Солонгост баригдана | Р.Түвшин, iKon.mn | 09/18/2013 16:56:00 |
"Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа дэлхийн хамгийн анхны үл үзэгдэгч цамхаг
БНСУ-ын Сөүл хотод удахгүй баригдах энэ цамхгийг та олж харж чадахгүй ч байж магадгүй. Учир нь 450 метр орчим өндөртэй, "Tower Infinity" хэмээн нэрлэгдэж байгаа уг барилга дэлхийд хамгийн анхны үл үзэгдэгч технологитой байх ажээ.
Сөүлд 450 метр орчим өндөртэй, "Tower Infinity" хэмээх дэлхийд хамгийн анхны үл үзэгдэгч технологитой цамхаг тун удахгүй баригдах нь.
Энэхүү барилга нь LED гадаргуутай байх юм байна. Түүнээс гадна ар талдаа бүрэн камержсан байх бөгөөд ар талынх нь орчны дүрсийг нөгөө талдаа шууд дүрслэх тул яг л тунгалаг, нэвт харагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Нэгэнт ийм LED дэлгэцүүдээр бүрхэгдсэн тул зарим үед сурталчилгаа видео гаргах, үйл явдлыг шууд дамжуулах боломжтой. Энэ дүрслэх систем нь унтарсан тохиолдолд ч барилга бүрэн шилээр хийгдсэн байх тул мөн л нэвт харагдах гэнэ.
Энэ барилгад усан хүрээлэн, кинотеатр, ресторанууд байрлана
Бүхэлдээ зугаа цэнгээний үйлчилгээний зориулалттай энэ барилгад усан хүрээлэн, кинотеатр, ресторанууд байрлана.
Барилгын ажлыг АНУ-д төвтэй "GDS Architects" компани гүйцэтгэж байгаа бөгөөд дуусах хугацаа нь тодорхойгүй байгаа аж. | https://ikon.mn/n/11 |
110 | Лондон хотноо Монголын тухай юу яригдав | Х.Алтанзагас, iKon.mn | 11/06/2013 13:53:00 |
Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдааны талаар мэдээлэл хийлээ
Нээлттэй Засгийн түншлэлд Монгол Улс нэгдэн оржээ. Энэ нь нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих, энэ чиглэлээр улс орнуудын Засгийн газруудад тодорхой үүрэг хүлээлгэх зорилготой.
Өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдаанд Монгол Улс Үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөөгөө танилцуулж, гишүүнчлэлээ баталгаажуулсан байна.
Ч.Сайханбилэг: Индонезэд болох дараагийн чуулганд манай улс шилдэг туршлагынхаа талаар тусгайлсан танилцуулга хийхээр болсон
Төрийн үйл ажиллагааг ил тод болгож, иргэдийн оролцоог хангах, хүнд суртлыг халж, үйлчилгээг сайжруулах, авлигыг бууруулж шударга ёс тогтоохгэсэн үндсэн 3 чиглэлээр үүрэг амлалтаа тодорхойлсон 11 зорилт, 30 гаруй хөтөлбөрийг энэ төлөвлөгөөнд тусгасан.
Мөн хуралдааны үеэр нээлттэй засаглалын чиглэлээр 7 орон өөр өөрсдийн шилдэг туршлагуудыг хуваалцсан бөгөөд манай улсын “11 11 төв”, ТҮЦ машин, шилэн данс, шилэн тендер зэргийг түншлэлд нэгдсэн 61 орны төлөөллүүд ихээхэн сонирхож, нэмэлт мэдээлэл солилцжээ.
Бизнес, эдийн засгийн талаар
Манай төлөөлөгчид Лондонд ажиллах үеэрээ Дэлхийн эдийн засгийн форум, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцжээ.
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн эдийн засагчидтай хамтран Монгол Улсын цаашдын хөгжлийн гурван гол загварын талаар гурван шатны яриа, хэлэлцээ хийж байгаагийн эхнийх нь энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо, дараагийнх нь ийнхүү Лондон хотноо, сүүлчийнх нь ирэх нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулганы нэг сэдэв болж хэлэлцэгдэнэ.
Монгол Улсын хөгжлийн бодлогыг танилцуулж, байр сууриа илэрхийлж, гадны хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч буй эдгээр уулзалт манай гадаад бодлогод чухал ач холбогдолтой.
Үүнээс гадна Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой дэлхийн томоохон компаниудтай манай төлөөлөгчид Лондонд бизнес уулзалт хийж, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.
Мөн Лондон хотын захирагч, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Гадаадын банкуудын холбооны удирдлагууд, Гадаад хэргийн төрийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд зэрэг холбогдох албаныхантай ажил хэргийн уулзалт хийж, хэвлэл мэдээллийн сувгийн шууд нэвтрүүлэгт оролцон мэдээлэл өгчээ
Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдааны талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг: “Шинэчлэлийн Засгийн газар олон улсын хэмжээнд жишиг болох ажлууд хэрэгжүүлж байгаа нь энэ хуралдаанаас харагдлаа. Ирэх жил Индонезэд болох дараагийн чуулганд манай улс шилдэг туршлагынхаа талаар тусгайлсан танилцуулга хийхээр болсон” хэмээн онцоллоо.
Тэрбээр Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдааны талаар дээрх мэдээллийг өнөөдөр өгсөн юм. | https://ikon.mn/n/110 |
1100 | Apple WWDC 2017: Шинэ бүтээгдэхүүнүүд | Р.Түвшин, iKon.mn | 06/06/2017 09:04:00 | Жил бүр зохион байгуулагддаг Apple компанийн хөгжүүлэгчдийн чуулган буюу WWDC өчигдөр эхэллээ.
Ерөнхийдөө програм зохиогчдод зориулагддаг ажиллагаа нь энэ жил олон төрлийн биет бүтээгдэхүүн танилцуулснаараа онцлог байлаа. Apple өчигдөр долоон зөөврийн компьютер, iMac Pro шинэ дэсктоп компьютер, шинэ iPad, гэрийн ухаалаг яригч HomePod гэсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.
Мөн уламжлал ёсоор гар утас, компьютер, ухаалаг бугуйн цагандаа зориулсан үйлдлийн системүүдийн шинэ хувилбарыг зарлажээ.
Facebook, Google компаниудын нэгэн адил Apple энэ жил AR (Augmented Reality) технологийг ашиглах боломжтой ARKit програмын багаж гаргаж байгаагаа танилцуулсан юм. Үүгээр iPhone, iPad төхөөрөмжүүдийн камерыг ашиглан бодит орчинд үзэгдэх биетүүд дээр дижитал зүйлсийг давхардуулж дүрслэх аппликэшн хөгжүүлэх боломжтой. Уг технологийг ашиглаж байгаа нэг жишээ нь Pokemon Go тоглоом юм.
Ингээд Apple-ийн танилцуулсан бүтээгдэхүүнүүдийг товч тайлбарлая.
HomePod
Amazon Echo, Google Home зэрэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхөөр 7 инчийн хэмжээтэй HomePod төхөөрөмж гарчээ. Цилиндр хэлбэртэй ухаалаг яригч нь эзэнтэйгээ ярилцах замаар гэрийн бүх ухаалаг төхөөрөмжийг удирдах, хүссэн мэдээллийг нь хэлж өгөх, хүссэн хөгжмийг нь сонсгох, ажлыг нь төлөвлөж, сануулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл iPhone-ий Siri дээр нэмээд олон үйлдлийг удирдах чадвартай дижитал туслагч бий болсон гэсэн үг юм. Гэртээ ухаалаг төхөөрөмж нэмэх бүртээ HomePod-той холбож дуу хоолойгоороо удирддаг болно.
Хар ба цагаан хувилбартайгаар ирэх арванхоёрдугаар сард гарах HomePod нь $349-ийн үнэтэй байх гэнэ. Бараг ойролцоо чадвартай мөртлөө Amazon, Google-ийн төхөөрөмжүүдээс $200 орчмоор илүү үнэтэй байгаа нь сонирхол татаж байна.
Шинэ iPad
iPad анх удаа зөөврийн компьютер буюу нөүтбүүкийг орлох хэмжээнд хүрсэн нь энэ болжээ. 12.9 ба 10.5 инчийн дэлгэцтэй шинэ iPad Pro төхөөрөмжүүд нь өмнөх загваруудаасаа илүү хурдан процессор, илүү тод дэлгэцтэй. Гол давуу тал нь ирэх намар зах зээлд гарах мобайл үйлдлийн системийн шинэ хувилбар iOS 11-ийг суулгасан байх юм. Files нэртэй шинэ аппликэшн нь бүх файлуудаа нэг цэгээс удирдах, боловсруулах боломжоор хангаж байгаа нь илүү бүтээлч, ажлын хэрэглээг бий болгож байна. Шинэ iPad-нууд $649 (10.5 инч), $799 (12.9 инч) үнээр ирэх долоо хоногт худалдаанд гарна.
iMac Pro
Apple дэкстоп буюу ширээний компьютерээ өндөр үзүүлэлттэй мэргэжлийн хувилбараар баяжуулж байгаа нь iMac Pro юм. iMac Pro нь зөвхөн “space grey” (хар саарал) өнгөтэй байх гэнэ. 4TB хүртэл багтаамжтай SSD хадгалах байгууламж, 128GB санах ой, хоёр 5K дэлгэц удирдах чадвартай, хоёр RAID дата хадгалах байгууламж удирдах боломжтой байна. 27 инчийн 5K дэлгэцтэй хэрнээ шинэ хөргөгч системтэй байх тул бусад iMac-уудаас илүү ачаалал дааж, 80 хувь халалт багатай ажиллах юм. Супер хүчин чадалтай iMac Pro ирэх арванхоёрдугаар сараас $4,999 үнээр худалдаалагдаж эхэлнэ.
Шинэ Mac, MacBook
iMac Pro загвараас гадна бусад Mac компьютерууддаа шинэчлэлтүүдийг хийжээ. Шинэ MacBook, MacBook Pro компьютерууд Интел компанийн шинэ “Kaby Lake” процессортой болсон нь 3.5GHz хүртэл хурдлах чадвартай. Pro биш энгийн iMac дэсктопууд нь мөн шинэ процессор, хурдтай хатуу диск, шинэ график процессор, тод дэлгэц, шинэ Thunderbolt 3 порттой болжээ. Дээрх бүх шинэ компьютерууд $1,299-оос эхэлсэн үнээр өнөөдрөөс худалдаанд гарч байна.
Үйлдлийн системийн шинэ хувилбарууд
Apple энэ удаа уламжлал ёсоор мобайл үйлдлийн систем iOS, дэсктоп үйлдлийн систем macOS, ухаалаг бугуйн цагны үйлдлийн систем watchOS-ийн шинэ хувилбаруудаа танилцуулжээ. Шинэ хувилбарууд нь iOS 11, macOS High Sierra, watchOS 4 юм.
Шинэ хувилбаруудад зарчмын том өөрчлөлт орсонгүй, тусгайлсан зарим жижиг нэмэлтүүдийг нэвтрүүлсэн байна.
Тухайлбал iOS 11 хувилбарт шинэ Control Center нэвтэрч, олон хуудас солилгүй нэг цэгээс бүх төхөөрөмжөө удирдах боломжтой болжээ. Мөн зөвхөн үүрэн холбооны сүлжээг унтраах товч нэмэгдсэн нь Airplane горимд шилжихэд Bluetooth холболтууд тасардаг дутагдлыг арилгасан байна. Siri туслагч нь зөвхөн дуу хоолойгоор харьцах бус мөн текст мессэжээр ярилцах боломжтой болсон бөгөөд Англиас Хятад, Франц, Герман зэрэг хэлүүд рүү орчуулах чадвартай болжээ.
Зөвхөн iPad төхөөрөмжинд зориулсан Files аппликэшн нэмэгдсэн нь хувийн файл, документтай харилцахад амар болгосон байна. Мөн App Store аппликэшнд шинэ дизайн нэвтрүүлжээ.
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/1100 |
1101 | Монголоос сумогийн анхны ояката төрлөө | Монголын мэдээ | 06/06/2017 09:21:00 |
Японы “nikkansports.com” сайтад Монголоос анхны сумогийн ояката төрж байгаа тухай сайхан мэдээ гарчээ. Мэдээлэлд “Японы сүмо бөхийн холбооны ТУЗ-ийн гишүүд энэ сарын 1-нд хуралдаж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ.
Тус дэвжээний ояката Томокүна энэ сарын 12-нд 65 насны босго алхаж, тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд түүний залгамж халаагаар Кёкүтэнхо ийнхүү томилогдсон байна. Тэрбээр тус дэвжээний 11 дэх ояката болж байгаа юм.
Мөн нэгэн онцгой тохиолдол нь Японы сумо бөхийн дэвжээний анхны Монгол гаралтай ояката нь Н.Цэвэгням болж байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэншлээ сольж, Япон улсын иргэн болсон юм” гэсэн байна.
| https://ikon.mn/n/1101 |
1103 | БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө | ikon.mn | 06/06/2017 09:42:00 |
инэ долоо хоногийн эхний өдөр буюу зургаадугаар сарын 05. Энэ бол Дэлхийн байгаль орчны өдөр. Тэгвэл Дэлхийн байгаль орчны энэхүү өдрийг тохиолдуулан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-наас нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Улаанбаатар хотод байрлах яамны харьяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон байгаль орчны салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцсон юм.
Мөн өдөрлөгийн нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖ-ын Сайдын зөвлөх Д.Гансүх, У.Тунгалаг, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, НХБТГ-ын дарга Т.Булган, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар оролцлоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “2017 он олон чухал ажил давхацсан бүтээлч жил болж байна.
НҮБ-аас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд манай яамнаас Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатур-2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнгөрсөн 2 өдөр зохион байгуулж, энэ жилийн аялал жуулчлалын талаарх өргөн мэдээллийг түгээлээ” гэв.
Өдөрлөгт оролцсон хүмүүс байгаль, хүрээлэн буй орчны талаар болон агаарын бохирдлыг буурлуулахад өөрийн саналаа өгч, усны нөөцийн сан, ойн судалгаа, нөхөн сэргээлт зэрэг чиглэлд олон сонирхолтой мэдээллийг авч байлаа. Жишээлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвийнхөн модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцын талаар иргэдэд танилцуулга хийж байв.
Мөн бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх АНУ-ын технологи, ус хэрэглэдэггүй, бохирыг бүрэн боловсруулдаг Швед ариун цэврийн байгууламж зэргийг олон нийтэд танилцуулсан юм. Түүнээс гадна БАОЖЯ болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд болон тэдгээрээр хэрхэн аялах тухай маш сонирхолтой мэдээллийг олон нийтэд өгч байлаа.
Эко сурагчид байгалиа хайрлаж, хамгаалахыг уриалав
БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдрөөр салбарын олон талт мэдээллийг өгөхөөс гадна сонирхолтой олон арга хэмжээ болсныг энд тодотгоё. Түүний нэг нь Эко сурагчдын флаш моб бүжиг байв. Тодруулбал, нийслэлийн 84-р сургууль буюу Эко сургуулийн сурагчид нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон бөгөөд сургиулийнхаа үйл ажиллагаа танилцуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мөн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай "Оюуны тулга" бүрэн дунд сургуулийн сурагчдаас гэрлийн эрчим хүч хэмнэлтийн талаар болон усны зохистой хэрэглээ, хогийг байгальд хаяхгүй байхын үр нөлөө, тогтвортой хөгжлийн талаархи мэдээллийг иргэдэд өгч байлаа. Жишээлбэл, тэдгээр сурагчид иргэдийг ахуйн хэрэглээндээ лед гэрлийг хэрэглэхийг зөвлөв. Лед гэрлийн хувьд бусад гэрлээс нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг байна.
Нүүрс хүчлийн хий бага ялгарснаар агаарын бохирдол багасч, дэлхийн дулаарлыг бууруулах ач холбогдолтой аж.
“Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч”-дийн шагналыг гардууллаа
Өдөрлөгийн үеэр Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулсан “Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч” шилдэг нийтлэлийн уралдааны дүнг танилцуулж, шагналыг нь гардууллаа. Уралдаанд мэргэжлийн сэтгүүлчид өөрсдийн бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэргүүн байрыг “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт эзэлсэн бол, хоёрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэг, гуравт “Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн нар шалгарсан юм.
Тэдний шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлтэй хаалганы өдрөөр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга нар гардуулж өглөө.
“АХА” уралдаанд түрүүлсэн хүнийг “эко” унаа буюу унадаг дугуйгаар шагнав
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас өдөрлөгийн үеэр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэдний дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан юм. Монгол орны газар нутаг, байгаль орчинтой холбоотой асуулттай уг тэмцээнд 40 хүн оролцсон бөгөөд Эрхэмбаяр хэмээх хүү түрүүлж “эко” унааны эзэн болсон юм. Тэрээр бяцхан дүүдээ унадаг дугуйтай очих болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлсэн юм. Харин хоёр, гуравдугаар байрт үлдсэн хүмүүст зарим аж ахуй нэгжээс гарын бэлэг гардууллаа.
Эх сурвалж: БОАЖЯ
| https://ikon.mn/n/1103 |
1104 | Дэд станцын гэмтлийн улмаас Хан-Уул дүүрэгт тог тасарчээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/06/2017 09:46:00 |
Хан-Уул дүүргийн зарим хэсэгт өчигдөр оройноос хойш тоггүй байна. Тухайлбал 120 мянгат, Зайсан, 19 дүгээр хороолол орчмоор тог тасарсан бөгөөд шалтгааныг нь тодруулахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний дэд станцад гэмтэл гарсантай холбоотой ажээ.
Тог хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэд станцын гэмтэл учраас хугацаа хэрэгтэй гэдгийг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
Зургаадугаар сарын 5-нд буюу өчигдөр 17:00-18:00 цагийн орчимд Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Их Дэлгүүрийн ойр орчимд тог тасарсан нь мөн гэмтэлтэй холбоотой бөгөөд гэмтлийг засаж хэвийн байдалд оруулсан байна. | https://ikon.mn/n/1104 |
1105 | Нэр дэвшигчээ нээлттэй мэтгэлцүүлэхийг АН-д уриаллаа | С.Уянга, Зууны мэдээ | 06/06/2017 09:43:00 |
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцүүлэхээр парламентад суудалтай гурван намын төлөөлөл хэд хэдэн удаа уулзаж тохирсон ч АН-ын сонгуулийн штабаас өчигдөр гэнэт татгалзсан хариу өгчээ.
Тиймээс МАХН, МАН-ын төлөөлөл Б.Тулга, Л.Оюун-Эрдэнэ нар олон нийтэд хандаж Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг гурван багц асуудлаар шударгаар мэтгэлцүүлэхийг АН-д уриаллаа. Хоёр намын төлөөлөл хов биш холыг харсан бодлого ярихад иргэд, иргэний нийгмийн байгууллагууд АН-ыг шахаж өгөөч. Улс төрийн соёл, зөв жишгийг тогтооё хэмээн уриалсан юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: ГУРВАН НАМЫН АСУУДАЛ БИШ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ СОНГОХ УЛС ТӨРИЙН СОЁЛ
-Төрийн тэргүүний өмнө тавигдаж байгаа хуулиар хүлээгдсэн үүргээ хэрхэн биелүүлэх вэ гэдгээ олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцэх байдлаар илэрхийлэх нь нэр дэвшигчдийн дотоод итгэл үнэмшил, давуу болон сул талыг тодорхойлох чухал алхам гэж үзсэн. Дэлхий нийт мэтгэлцээнээр дамжуулж төрийн тэргүүнээ сонгодог тогтсон жишигтэй. Өнгөрсөн нэг сард гурван намын ЕНБД нар уулзаж төлөөлөх ажлын хэсгийг томилсон.
Гурван телевизээр гурван бямба гаригийн 21:00 цагаас нэг цаг 30 минутын хугацаатай мэтгэлцээнийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Хууль эрх зүй шударга ёс, эдийн засаг, гадаад бодлоготой холбоотой асуудлыг багцалж мэтгэлцүүлэхээр болсон. Гэвч АН-ын сонгуулийн штаб хуралдаад гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй. Нэг шатны мэтгэлцээн хийсэн тохиолдолд бидний сонгосон телевизээр гаргах ёстой гэсэн шаардлага тавьсан.
Энэ нь иргэдийн мэдэх, асуух эрхэнд халдаж байгаа харамсалтай зүйл болж байна гэж бид үзэж байна. Нэгнээ гүтгэж, гүжирдэх биш бодлого ярьж өрсөлдөхийг нийгэм шаардаж байна. Тиймээс АН-ыг уриалж өгөөч. Ардчилал ил тод байдлын төлөө шийдвэрээ эргэж харна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол гурван намын асуудал биш төрийн тэргүүнээ сонгох улс төрийн соёл юм.
МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга: НЭР ДЭВШИГЧДЭД ӨӨРСДИЙГӨӨ ТАНИУЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЁ
-Монголчууд ирэх дөрвөн жил шударга байх эсэхийг шийдвэрлэх чухал сонголтын өмнө ирээд байна. Энэ чухал сонголтыг эзэн тодроогүй хов живийн байдлаар сонгох биш шударгаар мэтгэлцүүлэх санал хүсэлтийг иргэдээс ирүүлсэн. Гурван намын төлөөлөл уулзаж Ерөнхийлөгчөө сонгодог шинэ соёлыг бий болгох тал дээр санал нэгдэж, намын удирдлагууддаа мэдэгдсэн. Гэвч АН-аас гэнэт татгалзсан хариу өглөө.
МАН 18 хоногт гурван удаа, МАХН таван удаа мэтгэлцэх санал тавьсан ч ярилцаж тохироод гурван удаа мэтгэлцэхээр санал нэгдсэн. 18 хоногийн хугацаанд гурван бямба гариг таарч байгаа. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай 21 аймгийг тойрох учраас нэгээс дээш удаа мэтгэлцэх боломжгүй гэсэн. Бидний хувьд ч мэтгэлцээнээс болоод хөдөө орон нутагт ажиллах хуваариа батлуулж чадахгүй байгаа.
Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлөх хүн сонгуулийн сурталчилгааны хугацаанд дор хаяж гурван удаа өрсөлдөгчтэйгөө хамт суугаад ярилцаж өөрсдийгөө харуулах ёстой гэдэг саналтай байгаа. Монголын ард түмэн шударга сонголт хийхэд дөхөм болно. Тиймээс АН-ыг уриалж байна. Цэвэр мэтгэлцээний журмаар нэр дэвшигчдэд өөрсдийгөө таниулах боломжийг олгоё.
| https://ikon.mn/n/1105 |
1106 | Фэйсбүүкийн нийтлэлээсээ болоод Харвардад суралцах эрхээ хасуулжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/06/2017 10:18:00 |
Нэр хүндтэй Харвардын их сургуульд элсэн суралцах эрхээ аваад байсан 10 элсэгчийг тус сургууль хүлээж авахгүй болж, шийдвэрээ цуцалсан тухай Harvard Crimson сайт өчигдөр мэдээлжээ.
Ингэх болсон шалтгаан нь дээрх элсэгчид Харвардын шинэ оюутнуудын мэдээлэл солилцдог Фэйсбүүк бүлэгт бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн аллага, Холокостын сэдэвтэй зураг солилцож, тийм агуулгатай зураг ашиглан бие биеэ тохуурхах зэргээр харилцаж байсан нь баримтаар ил болсон байна.
Мөн зарим үндэстэн угсаатныг ялгаварлан гадуурхсан агуулгатай мессэж бичилцэж байсан нь ил болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэ элсэгчид уг бүлэгт нэгдэн харилцаж эхэлсэн юм байна. Харвардын захиргаа элсэгчдийг хүлээж авахаас татгалзсанаа тайлбарлаад, хувь хүмүүсийн нэр усыг дурдаагүй юм.
Тус сургуулийн дотоод дүрэмд шинэ элсэгчдийн төлөвшил, ухамсар, ёс зүйн байдлаас хамааран элсүүлэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг аж. Шинэ элсэгчдийн зарим нь уг бүлэгт дамжиж байгаа мэдээллийн талаар сургуулийн захиргаанд мэдэгдэж, солилцож байсан мессэжүүдийн дэлгэцний хуулбарыг үзүүлснээр асуудлыг шалгаж эхэлсэн юм байна.
When decency trumps SAT scores... thank you @Harvard https://t.co/iMPyL09D3A
— Stephanie Ruhle (@SRuhle) June 5, 2017
Харвардын энэ шийдвэрийг сошиал сүлжээний хэрэглэгчид таатай хүлээн авчээ. Тэдний ихэнх нь тус сургуулийн шийдвэрийг талархан хүлээж авч, зарим нэг нь “ийм хандлагатай хүүхүүдийн ирээдүйд конгрессийн гишүүн болох зам хаагдлаа”, "ёс зүйг шалгалтын онооноос илүүд үзлээ" хэмээн бичсэн бол нөгөө хэсэг нь “саваагүй зүйлээр мөрөөдлөө бүү устга”, “сошиал сүлжээний нийтлэлүүд хувийн хэргийн чинь нэг хэсэг боллоо” гэж залуу үеийнхэнд анхааруулсан байна.
Эх сурвалж: Fortune.com
| https://ikon.mn/n/1106 |
1107 | Таван Богд ХХК Toyota Land Cruiser Prado автомашиныг санал болгож байна | СУРТАЛЧИЛГАА | 06/06/2017 10:37:00 | Toyota Motor Corporation-н албан ёсны борлуулагч Таван Богд ХХК Монгол орны уур амьсгал, замын нөхцөл, шатахууны стандартад нийцсэн Land Cruiser 200, Land Cruiser Prado 150, Land Cruiser 76, 78, 79, RAV4, Hilux pick-up, Alphard, Hiace загварын автомашинуудыг 8 жилийн хугацаатай, зээл олголтын шимтгэлгүй Хаан банкны лизингээр санал болгож байна. Лизингийн урьдчилгаа төлбөр 10%, сарын хүү 1.4%.
Toyota Land Cruiser Prado автомашины салоны харагдац.
Toyota 1990 оноос Land Cruiser 70-ын ерөнхий төрхийг хуулбарлан LJ71 short, LJ78 semi long гэсэн хувилбар гаргаж Land Cruiser гэсэн аварга модны нэгэн салаа болгон Land Cruiser Prado гэж нэрлэжээ.
Энэхүү түүх 1994 онд дахин шинэчлэгдэж тэнхлэг хоорондын зай нь урт, 5 хаалгатай загвар худалдаанд гарсан нь компьютерын удирдлагатай бензин цацах насостой болсноор хөдөлгүүрийн ажиллагаа нь илүү сайжирсан байна. Дашрамд дурдахад Европт гарсан Prado Hardtop хэмээх спорт загвар нь маш алдартай байсан бөгөөд энэ нь тус загварын нэр хүндийг тасралтгүй өсөхөд чухал нөлөө үзүүлсэн билээ.
1996 оны 5 сард худалдаанд гарсан 2-р үеийн J90 загварын хөдөлгүүр тэнхлэг гэх мэт олон эд анги нь Toyota Таcoma, Toyota Hilux Surf-тэй адил түвшиний болж ирсэн бөгөөд 6 жилийн дотор 760,000 автомашин борлуулагдсан байна.
2002 онд Парис хотод зохион байгуулагдсан олон улсын автомашины үзэсгэлэн дээр танилцуулагдсан 3-р үеийн J120 загварыг Европ маягийн өнгө аяс оруулсан дизайнтай болгосон нь (Тoyota-н түүхэнд анх удаа автомашины гадна дизайныг Японд биш, Францад зохион бүтээсэн) гол зах зээлдээ зориулсных байв. Энэ үеэс тус загварт V8 цилиндртэй 2UZ-FE хэлбэрийн хөдөлгүүр тавьж Lexus GX470 нэрээр хойд Америкт борлуулж эхэлсэн байна.
Өмнөх загварын борлуулалт 6 саяыг хол давсан ба 2009 онд улам боловсронгуй болгон шинэчилсэн 4-р үеийн J150 загварыг гаргасан бөгөөд Prado нь одоог хүртэл хэзээ ч, хаана ч унаж хэрэглэсэн хамгийн тав тухтай, аюулгүй байдлыг хангасан автомашины нэг болсоор байгаа билээ.
Хаяг: CБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota төв.
Toyota автомашины худалдаа өдөр бүр 09:00-20:00, утас: 9411-2201, 9411-2202, 9411-2203, 9411-2204, 9411-2205, 9411-2209
Хаан банкны зээлийн эдийн засагчийн утас: 7577-7880.
Facebook хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/
Вэб сайт: www.tavanbogdllc.mn
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
| https://ikon.mn/n/1107 |
1108 | Г.Батдорж: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний портал сайтын нээлт 11 дүгээр сард болно | Т.Өлзийбаяр, iKon.mn | 06/06/2017 11:24:00 |
НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ESCAP, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, МЗХ, Иргэний боловсролын төв, Монголын Залуучуудын Эвсэл зээрг байгууллагууд хамтарч "Залуучуудын бодлогын арга хэрэгсэл" портал сайтыг турших, хэрэглэх үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Туршилтад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагууд, залуучуудын төлөөлөл зэрэг 150 гаруй залуус хамрагдаж байгаа аж. Хэлэлцүүлэг туршилт маргааш дуусна.
Нэг Монгол залуу ойролцоогоор 2.6-2.9 жилийг ажилгүй өнгөрүүлж байна
ГБХЗХГ-ын Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Г.Батдорж "Энэхүү портал сайт нь дэлхийн улс орнуудад асуудал болж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн арга замыг тодорхойлж шийдвэрлэх зорилготой.
Их сургуулиас ажлын байранд хүртэлх ажилгүй өнгөрүүлж байгаа хугацааг богино болгох үүднээс залуучууд,залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллага гурвын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн ажил юм.
Портал сайтыг нэвтрүүлснээр бусад улс оронд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэх чиглэлээр ямар арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар туршлага судлах боломж бүрдэнэ.
Уг сайтын туршилтыг Филиппин, Монгол, Шри Ланка гэсэн гурван улсад явуулж байгаа.
Ирэх 11 дүгээр сард үндэсний портал сайтын нээлт болох бөгөөд бүх улс оронд ижил түвшинд ажиллаж эхэлнэ.
Олон улсын залуучуудын хөгжлийн индекст 183 орноос Монгол улс 71-д бичигдсэн. Энэхүү индекс нь улс орныг залуучуудынх эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн идэвхи оролцоо гэсэн таван үзүүлэлтээр нь жагсаадаг. Манай орныг залуучуудын хөгжлийн индексээс байр ухрааж байгаа үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт хоёр юм.
Монгол Улсын залуучууд нийт ажиллах хүчний 57.2 хувийг эзэлдэг боловч нийт ажилгүй байгаа хүмүүсийн 55 хувь нь залуучууд байгаа.
Их дээд сургууль төгсөөд ажлын байртай болтлоо нэг Монгол залуу ойролцоогоор 2.6-2.9 жилийг ажилгүй өнгөрүүлж байна гэсэн судалгаа байдаг.
Тэгэхээр залуучуудын хувьд хөдөлмөр эрхлэлт тулгамдсан асуудлын нэг мөн" гэлээ.
Вэб сайтыг агуулга болон хэрэглээ талаас нь хэрхэн сайжруулах тал дээр ажиллана
НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгмийн бодлогын газрын ажилтан Марко Ронкарати "Залуучуудын бодлогын арга хэрэгслийг туршиж байгаа гол зорилго нь засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч болон бодлого боловсруулагчдын зүгээс залуучдад үнэхээр ийм төрлийн вэб сайт хэрэгтэй байна уу үгүй юу гэдгийг тодруулахад оршиж байна.
Нийт туршилтад оролцож байгаа хүмүүсийг хоёр хэсэгт хуваасан.
Нэг нь засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч нөгөөх нь залуучууд. Туршилтын хугацаанд олон мэдээлэл цуглуулна.
Энэхүү мэдээллээ байгууллагынхаа төв оффис буюу Бангкокт боловсруулна.
Ингээд уг вэб сайтыг агуулга болон хэрэглээ талаас нь хэрхэн яаж сайжруулах тал дээр ажиллана" гэв. | https://ikon.mn/n/1108 |
110a | Г.Одбаяр: Зуучлалын байгууллагад хандсанаар олон улсын стандартын дагуу мэргэжлийн үйлчилгээ авах боломжтой | Т.Өлзийбаяр, iKon.mn | 06/07/2017 09:33:00 |
Монголд олон улсад алдартай олон франчайз бизнес үүд хаалгаа нээж амжилттай ажиллаж байгаагийн нэг нь RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес юм.
Та хотын хаа сайгүй харагдах болсон агаарын бөмбөлөгтэй лого болон улаан, цагаан, хөх өнгөтэй RE/MAX тэмдэгийг харсан л биз дээ.
Олон улсын нэр хүндтэй компаниудын франчайз бизнесийг дагаад олон улсын стандартын бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд маань нэвтэрч хэрэглэгчид сайн үйлчилгээ, дэлхийн шилдэг бүхнийг авах боломжтой болж байгаа нь сайн хэрэг.
Үл хөдлөх хөрөнгийн бизнест олон шинэ үйлчилгээг нэвтрүүлж зах зээлд маш хурдтай үйл ажиллагаагаа тэлж буй энэ компанийн шинэхэн оффис болох RE/MAX STAR брокер оффисийн захирал Г.Одбаярыг бид ярилцлагынхаа хойморт урьлаа.
Г.Одбаяр нь олон улсын бизнесийн чиглэлээр магистр зэрэгтэй, олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том зэрэг болох олон улсын итгэмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн цолтой, хөрөнгө оруулалт, хөрөнгө зуучлалын чиглэлээр Америк, Сингапурт мэргэжил дээшлүүлсэн, энэ салбартаа 5 жилийн ажлын туршлага бүхий шилдэг агент, риалтор юм.
Амжилттай ажиллаж буй бизнесийн талаархи мэдээллийг хүргэдэг манай ярилцлагын буланд тавтай морилно уу.
RE/MAX олон улсад өөрийг таниулах боломж юм
-Таныг RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн анхны агентуудын нэг гэж сонслоо. Агент болохын тулд хэрхэн бэлтгэгдсэн бэ?
-RE/MAX Mongolia 2015 оны 10 дугаар сард Монгол улсад RE/MAX үйл ажиллагаа явуулж буй 99 дэх улс болж албан ёсоор нээлтээ хийсэн.
Миний хувьд 2015 оны 8 дугаар сард анх RE/MAX Mongolia-д үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентаар анхны 10 агентийн нэг болж ажиллаж эхэлсэн юм.
Өмнө нь дотоодын үл хөдлөх хөрөнгийн компанид 3 жил орчим ажиллаж энэ салбарт юутай ч туршлагажаад байсан.
Одоо бол RE/MAX т ажиллаад хоёр жил болж байна даа.
Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн агентаар ажиллаад өөрийн брокер оффисоо нээж брокер эзэмшигч болох хүртлээ олон улсын стандартын дагуу агент хүн яаж ажиллах ёстой вэ гэдгийг энд л ажилласнаар сурч авсан.
Би өөрөө олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, Англи хэлний орчуулагч хос мэргэжилтэй.
RE/MAX ын хувьд бүх агентуудаа олон улсын стандартын дагуух сургалтын дагуу сургаж бэлдддэг.
Харилцагч нартай хэрхэн харилцах, үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажиллах арга замууд, маркетинг, санхүүг хэрхэн төлөвлөх, олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг хөтөлбөрийг багтаасан цогц сургалт байдаг юм.
Сургалтыг төгсөөд шалгалт өгч шалгалтандаа тэнцсэнээр агент болох боломжтой болдог.
Бид Үндэсний Реалторуудын холбооноос гаргасан этик ёс зүйн зарчимийн дагуу мөн энэ салбарт шударга ажиллаж хэрэглэгч болон үйлчлүүлэгчдэдээ үнэн шударга мэдээлэл өгч хоёр талын эрх ашгийг энэ тэнцүү хамгаалж ёс зүйтэй ажиллана гэдгээ тангарагладаг.
Үүнээс цааш тухайн агентууд практик болон дараагийн түвшний сургалтууд, RE/MAX University мөн брокер оффисоос зохион байгуулдаг төрөл бүрийн мэдээлэл, сургалтаар өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр л байдаг. Байнгын хөгжүүлэлт, багийн хамтын ажиллагаа, олон улсын реферрал систем бол RE/MAX ын давуу тал.
Өөрөөр хэлбэл RE/MAX олон улсад өөрийгөө таниулах боломж юм.
-Яагаад remaх-ыг сонгож ажиллах болов?
-Дотоодын зуучлалын компаниудад ажиллаж байхад хайрцганд орчихсон мэт мэдрэмжийг авдаг байсан. Хөгжих боломж дутмаг байсан.
Харин RE/MAX агентуудаа чөлөөтэй ажиллах боломжоор хангадаг.
Та RE/MAX ажилласнаар түүний ажилтан болохгүй харин таньтай адил үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж буй эрч хүчтэй залуустай хамт ажиллах биеэ даасан бизнес эрхлэгч болно гэсэн үг.
Хэдийгээр та заавал бүтэн цагаар ажиллах шаардлагатай ч хэзээ ч хамаагүй, хаанаас ч ажлаа хийж болно.
Хувь хүн өөртөө цаг зарцуулах, хөгжих боломжийг маш сайн бүрдүүлж өгсөн. Олон улсад гарах боломж нь намайг татсан. Энд ажиллаж буй бүх хүмүүс бүгд хождог.
EVERYBODY WINS системтэй.
Монголд хэдийгээр 100 орчим бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд байгаа ч одоогоор тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь 40 орчим байгаа.
Зуучлалын компаниуд зөв голдирлоор, зөв менежментээр ажиллахгүй бол хаалгаа барих тохиолдол цөөнгүй байна.
-Монголд remax-ын нийт хэдэн салбар байгаа вэ? Remax Star-ын хувьд хэд дэхь салбар нь вэ?
-Манай оффис өнгөрсөн долоо хоногт буюу 6 дугаар сарын 3-нд нээлтээ хийсэн. RE/MAX Mongolia-ын 11 дэхь салбар. Сөүлийн гудамжид Сити плаза төвийн хоёр давхарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Тун удахгүй 6 сардаа дахиад хоёр салбар маань нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа.
Одоогийн байдлаар RE/MAX нийт 200 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай.
2017 он дуусахад 300 гаруй агенттай болно. Сар бүр агентуудын сургалт явагдаж байдаг.
Сая тавдугаар сарын 30-нд хамгийн сүүлийн агентын сургалт явагдаж дууссан.
-Үл хөдлөх хөрөнгийн ямар ямар төрөл байдаг вэ? Та аль нэгээр нь мэргэшсэн үү?
-Анх би сургуулиа төгсөөд түрээсийн төрлийг хариуцдаг агентаар ажиллаж байсан.
Дараа нь газар, үйлчилгээний талбай, орон сууц, худалдаа зэрэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын төрөл бүрийн салбарт ажилласан.
Агент хүн ганцхан нэг салбарт биш бусад салбарт ажиллаж туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж боддог.
Ер нь аливаа зүйлийг багаас нь их рүү туулж үзэх хэрэгтэй. Олон улсад агентууд ихэвчлэн нэг төрлөөр мэргэшиж ажилладаг ба орон сууцны, оффисын, тансаг зэрэглэлийн , худалдааны болон түрээсийн , хөрөнгө оруулалтын гэх зэргээр төрөлжиж ажилладаг.
Манайхан үл хөдлөх хөрөнгө зуучлал, үл хөдлөх хөрөнгийн менежмент зэргийг хольж ойлгох нь түгээмэл байна.
Энэ хоёр бизнес нь тус тусдаа өөр бизнесийн төрлүүд юм.
RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт одоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашдаа проперти менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлд бизнесээ тэлж ажиллана.
RE/MAX Mongolia зуучлалын зах зээлийг хөдөлгөөнд оруулсан
-Агент, реалтарууд нь хоорондоо ямар ялгаатай юм бэ?
-100 гаруй жилийн түүхтэй Үндэсний Реалтаруудын Холбоо гэдэг Америкт төвтэй дэлхийн 68 оронд үйл ажиллагаагаа явуулдаг том байгууллага байдаг.
Энэ байгууллагын гишүүн болох шаардлагыг хангаж гишүүн болсноор үл хөдлөх хөрөнгийн реалтар болох боломж бүрдэнэ.
Реалтар болвол худалдааны тэмдэгтийг ашиглах эрхтэй болж олон улсад мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулах боломжтой мэргэжилтэн болдог.
Этик ёс зүйг чанд сахиж ажиллах нь энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хувьд хамгийн чухал байдаг.
Энэхүү холбооноос гаргасан этик ёс зүйн зарчим нь дэлхийн маш олон оронд үл хөдлөх хөрөнгийн хуулийн үндсэн зарчим болж хөгжсөн байдаг юм билээ.
Бүх зааврууд нь цаанаасаа ирдэг. Энэхүү зэргийг авснаар сүүлийн үеийн дэлхий дахинд болж байгаа сургалт, салбарын мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй авах, олон улсын реалтаруудын уулзалтад оролцож туршлага судлах боломжтой болно.
Монголд энэхүү холбооны төлөөлөгчийн газар буюу Үл хөдлөх Хөрөнгийн Академи саяхан нээгдэж албан ёсоор этик ёс зүйн сургалтыг явуулж Реалторуудыг гишүүнээр элсүүлж эхэлсэн.
Хамгийн анхны 13 Реалторын нэг болсондоо баяртай байдаг.
-Зуучлалаар дамжуулж арилжаа хийх нь иргэдэд ямар ашигтай вэ? Заавал зуучлагчаар дамжуулах шаардлаггүй гэж боддог иргэд цөөнгүй байдаг шүү дээ?
-Нэгдүгээрт цаг хэмнэнэ. Тухайн хүн өөрөө ажилтай завгүй бол тухайн зарах гэж байгаа байр орон сууц, үл хөдлөх хөрөнгөдөө анхаарал тавьж чаддаггүй.
Хоёрдугаарт, олон улсын стандартын дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжлийн үйлчилгээ авах боломжтой.
Гуравдугаарт, хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэх зэрэг давуу талтай.
-Мэргэжлийн хүний үүднээс дүгнэхэд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар Монголд хэр хөгжиж байгаа вэ?
-Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн бус болоод ирэхээр зуучлалын салбарт итгэх олон нийтийн хандлага буурах хандлагатай байдаг.
Мэргэжлийн агент болон мэргэжлийн бус ченж хоёр асар их ялгаатай. Манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээл одоогоор замбараагүй байгаа.
Нөгөө талаар зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа болон орон сууцны компаниудын борлуулалтын албаны хүмүүсийг сайн сургах тэдний этик ёс зүйг дээшлүүлэх нэн шаардлагатай байна.
RE/MAX Монголд орж ирснээр зуучлалын зах зээлийг хөдөлгөөнд оруулсан.
Яагаад гэхээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад өрсөлдөөн бий болгосон. Өрсөлдөөн дундаас шилдэг нь гарч ирдэг.
Энэ утгаараа миний хувьд зуучлалын салбар хөгжиж эхэлж байгаа.
Цаашдаа иргэд энэ үйлчилгээг илүү сайн ойлгодог болно, мэргэжлийн болон мэргэжлийн бус агент, реалторуудыг ялгаж үйлчлүүлдэг болно.
-Remax зах зээлд байр сууриа хэдийнэ эзэлсэн. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл болон давуу талыг юу гэж харж байна ?
-Бусад орны RE/MAX-ын салбаруудтай адил бид дэлхийн жишгээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулж ирсэнтэй холбоотой болов уу.
Мөн дэлхийн N1 брэнд гэдэг утгаараа хүмүүс маш их итгэж үйлчлүүлдэг. Иймээс хүмүүст аль болох хүрч үйлчлэхийн тулд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг буюу хотын төвийн бүсд л гэхэд гурван салбар, Хан Уул дүүрэг зөвхөн Зайсан бүст гэхэд 4 салбараа нээсэн.
Зайсанд дахиад 2 салбар нээгдэнэ. Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэддээ хүрч үйлчлэхээр тун удахгүй салбаруудаа нээх болно.
Нөгөө талаар иргэд RE/MAX т л байраа заруулахаар өгсөн бол шууд зарж өгнө гэсэн бодол байсаар байна.
Манайхаар дамжин зарагдаж буй үл хөдлөх хөрөнгө дунджаар 2 сар болдог. Мэргэжлийн агент хүний зөвлөлгөөг дагаснаар та өөрийн үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн хамгийн бодит үнээр боломжит худалдан авагчдад хүргэх боломж нээгдэнэ.
200 агент ажиллаж байгаа ч зарим дүүргийн иргэддээ хүрч үйлчилж хараахан чадахгүй байх тохиолдол гарч байгаа.
Тиймээс бид маш хурдтайгаар салбаруудаа хотын бүхий л дүүрэгт нээж өөрийн үйлчилгээгээ хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна даа.
Олон улсын стандартаар 30.000 хүн тутамд 1 брокер оффис үйл ажиллагаагаа явуулснаар үйлчилгээгээ хүргэж чадна гэж үздэг.
Аливаа төрлийн арилжаа хийгээд түүнээс хүртэх ашгийн хувьд дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарууд харьцангуй өөр.
Тухайлбал Америкт гэхэд муж болгон нь өөр өөрийн гэсэн хуультай.
-Үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулахдаа зуучлалын компанид хандахгүй бол ямар эрсдэл учирч болзошгүй вэ?
-Хувь хүнд хуулийн талын мэдлэг хомс байдаг. Үүнд зуучлагчийн үүрэг оролцоо хэрэгтэй.
Мөн хуулиас гадуурх бэлгэлэлийн гэрээ, улсад төлөх татвараас зайлсхийж хувь хүн хөрөнгөө зарж борлуулахдаа хоёр төрлийн гэрээ хийх тохиолдол байдаг.
Ингэвэл тухайн худалдаж авч байгаа хүн нь бага дүнтэй гэрээгээр хөрөнгийг нь худалдаж авахыг оролдох гэх мэт эрсдэл үүсч болзошгүй.
Тухайн хүн үл хөдлөх хөрөнгөө худалдаж аваад татвар төлснөөр татварын хөнгөлөлтүүдийг эдэлдэг.
Та хувиараа ажилласнаар боломжит худалдан авагчаа олох магадлал маш бага. Манай нэг агентад гэхэд дунджаар 20 гаруй худалдан авагч нарын мэдээлэл байдаг нийт 200 агентийг бодвол 4000 гаруй болно. Манай нэг агенттай гэрээ хийхэд бид таньд боломжит худалдан авагч олохоор бүгд ажиллаж байдаг. Үүнийг бидний ашиглаж буй дэлхийн хамгийн шилдэг программ болох iconnect программ олгодог юм.
Үүнийг бидний ашиглаж буй дэлхийн хамгийн шилдэг программ болох iconnect программ олгодог юм.
Саяхан бид вэб сайтандаа таны зарах гэж буй байран дээр боломжит худалдан авагч нартай ажиллаж буй агентуудыг харуулдаг maxmatch цэс шинээр нэмсэн.
Remax.mn вэб сайтаар орж maxmatch цэсэнд нэвтэрч өөрийн зарах гэж буй үл хөдлөх хөрөнгийн дүүрэг, өрөөний тоо, орон сууцны мэдээлэл зэргээ оруулахад хангалттай.
Программ таньд боломжит худалдан авагч нартай ажиллаж буй агентуудын нэрс, холбогдох утас, зураг зэрэг хэрэгтэй бүхий л мэдээллийг өгөх болно.
Ийм учраас мэргэжлийн агент, риалтор хүнд хандах түүний зөвлөгөөг авах нь маш чухал.
-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
| https://ikon.mn/n/110a |
110b | Тавдугаар сард ипотекийн зээлд 50.5 тэрбум төгрөг олгов | С.Бадрал, iKon.mn | 06/06/2017 12:00:00 |
Засгийн газар болон Монголбанк 2017 оны 5 дугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олголоо.
Энэхүү эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр олгосон бол Засгийн газар төсөвт тусгаснаар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна. | https://ikon.mn/n/110b |
110c | Сибирьт цөлөгдсөн япон цэрэг Орост амьдарч байгааг илрүүлжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/06/2017 11:24:00 |
Дэлхийн хоёрдугаар дайны үед олзлогдож, Сибирьт цөлөгдсөн япон цэрэг Оросын Ленинград мужид амьдарч байгааг олсноо Даваа гарагт эх сурвалж мэдээлжээ.
Санкт Петрбург хотод суугаа Япон улсын ерөнхий консулын газрын мэдээлснээр олдсон хүн нь Акио Танака гэдэг нэртэй гэнэ. 1927 онд Хоккайдо аралд төрсөн Танака дунд сургуулиа төгсөөд шууд Японы эзэн хааны армид татагджээ. 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үеэр тэр Манжуурт Зөвлөлтийн цэрэгт олзлогдсон байна.
Ингээд Алс Дорнодын Хабаровск орчимд 10 жил албадан хөдөлмөр эрхэлсний дараа олзны япончууд нутаг буцаж эхэлжээ. Гэвч Японд очвол буудуулах юм уу, дүүжлүүлэх байх гэж айсан Танака Зөвлөлт Холбоот Улсад үлдэхээр шийдсэн байна.
1960-аад оны үед Зөвлөлтийн иргэн болсон олзны цэрэг Владивостокт далайчнаар ажиллаж байгаад Ленинградад шилжжээ. Танакагийн эцэг Хоккайдод буурчийн газар ажиллуулдаг байжээ. Тэтгэвэртээ суусан Танака гуай төрөлх нутагтаа очиж, хэр өөрчлөгдсөнийг харах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Japan Times | https://ikon.mn/n/110c |
110d | “Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт болно | Сүхбаатар дүүрэг | 06/06/2017 11:35:00 |
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан “Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт болно.
Энэхүү сургалтын үеэр худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг танилцуулах, үйлчилгээний чанар стандарт, салбарын ажиллагсдын ур чадварыг сайжруулах, төсөл бичих аргачлалд сургах, салбарын хууль эрх зүйн актуудыг танилцуулах юм.
“Үйлчилгээний чанар стандарт, ур чадвар-2017” сургалт энэ сарын сарын 08-ны өдрийн 09.00-12.00 цагийн хооронд дүүргийн ЗДТГ-ын байранд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70070130 утсаар лавлана уу.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс | https://ikon.mn/n/110d |
110f | Арабын орнууд $1 тэрбумын барьцаанаас шалтгаалан Катараас дипломат харилцаагаа тасалсан байж магадгүй | Р.Төмөр, ikon.mn | 06/06/2017 12:20:00 |
Өчигдөр буюу Даваа гарагт Арабын ертөнцийн таван улс Катараас дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн. Дохагийн эрх баригчид террорист байгууллагуудыг санхүүжүүлж байгаагийн улмаас ийм шийдвэр гаргасан гэдгээ тус тусын улсууд мэдэгдээд байна.
Тэгвэл Аль Кайда болон Ираны дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдэд Катарчуудын төлсөн $1 тэрбумын барьцааны мөнгө Арабын орнуудыг ийм алхам хийхэд хүргэсэн гэх таамаглалыг Financial Times нийтэлжээ.
Энэ оны эхээр Иракийн өмнөд хэсэгт шонхрын ан хийж явсан Катарын 26 иргэн, тэдний дотор Катарын язгууртны гэр бүлийн гишүүд зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан юм байна. Тэднийг суллахын тулд Доха нэг тэрбум ам.долларын төлбөр төлсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Үлэмж хэмжээний мөнгийг барьцааны иргэдээ суллуулахын тулд төлсөн нь ил болсны дараа Саудын Араб, Египет, АНЭУ, Бахрайн, Иемен улсууд Катартаас дипломат харилцаагаа тасалсан нь энэ юм байна. Эдгээр орнууд Катарыг террористуудад мөнгө цутгаж, бүс нутгийн тогтворгүй байдлыг дэврээлээ гэж буруутгажээ.
Өчигдөр Ливийг хянаж байгаа хамгийн том цэргийн удирдагч мөн Катартай харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн юм. Катарын эсрэг хориг арга хэмжээ авсан орнууд нь Исламын суннит урсгалын гол төлөөлөгчид бөгөөд Ойрх Дорнодод эрх мэдлээ тогтоохын төлөө Иранд төвтэй шийт урсгалынхантай өрсөлддөг.
Өмнө нь ч Арабын орнууд Катарыг Ирантай зөөлөн харилцаатай байгааг шүүмжилдэг байсан юм. Харин барьцаанд их хэмжээний мөнгө төлсөн явдал дайснуудыг нь шууд санхүүжүүлснээс ялгаагүй хэмээн үзэж, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна хэмээн Financial Times тайлбарлажээ.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/110f |
110g | Н.Энхбаяр: МАНАН-гаас өөр гарц байна. Энэ бол Сайнхүүгийн Ганбаатар | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/06/2017 12:43:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Сонгуулийн сурталчилгааны хуулийн хоног өнөөдөр эхэлж байна.
Яг одоо МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын сурталчилгааны ажлыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор эхлүүллээ.
Н.Энхбаяр: Монголоо аврах их аян яг эндээс эхэлж байна
МАХН-ын дарга Н.Энхбаяр "Энэ цэгээс эхлэн Монголын өнцөг бүлэн бүрт хүрэх замыг газрын зураг дээр тэмдэглэдэг. Өнөөдрөөс эхлэн энэ цэгээс сайн үйлсийн их аян эхэлж байна.
Монголоо аврах их аян яг эндээс эхэлж байна.
Ард түмний нарыг хаасан МАНАН-г хаасан их аян эхэлж байна. МАН-ыг АН-аар, АН-ыг МАН-аар солиод нэмэргүй нь ээ.
Энэ бол жирийн гишүүд дэмжигчдийн тухай биш дээр нь суусан олхиогүй удирдлагын тухай үг юм.
Тусгаар тогтносон Монгол Улсыг та бидэнд хүлээлгэн өгсөн ахмадууд санаа зовон нойр нь хулжиж байна.
Жилээс жилд өр ширэнд дарагдаж байгаа малчид маань сэтгэл дундуур байна.
Тэд МАНАН-аас уйдан залхсан байна. Нийт Монголчууд тэднээс салахын түүс болсон байна.
Бидний өгөх хариу өөр гарц байна. Юуны түрүүнд шударга ёсыг сэргээн тогтооно.
Бид энэ ажлыг хийнэ. Тийм хүн, тийм зоригтнууд, баатрууд байна. Тэдний нэг нь та бидний сайн таних С.Ганбаатар юм.
Монголын ард түмэн өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болно
С.Ганбаатарыг Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгохыг уриалж байна".
С.Ганбаатар: Тэдэнд мөнгө байгаа. Бидэнд гарц байна
Нэр дэвшигч С.Ганбаатар "Монгол ахан дүүсээ. Өнөөдөр энд Монгол ахан дүүс цугласан байна.
Нөгөө намын нэр дэвшигчдийн уулзалтыг харахад тэнд өөр дүр зураг харагдаж байна.
Өнөөдөр та бүхнийхээ итгэл, сэтгэлийн үр дүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болохоор хуран цуглажээ.
Монголын ард түмэн өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болно.
Энэ Монгол Улсынхаа эзэн нь болохоос боол нь биш ээ. Та бидний хувь тавилан бол хүрэхийг хүсэж буй өндөрлөг юм.
Тиймээс бид хүрч чадах тавиландаа эзэн байхыг тунхаглахаар энд цуглажээ.
МАНАН-г замхруулах төлөвлөгөө бидэнд байна.
Бид иргэнээ сонсдог төрийг байгуулна. Бидэнд итгэ. Бидэнд эрх мэдлийн шунал бус иргэний нийгмээ цогцлоох бодлого бий.
Тэдэнд мөнгө байгаа. Бидэнд гарц байна.
Тэдэнд тойрон хүрээлэгсэд байгаа. Бидэнд итгэл байгаа.
Бидэнд Монголын төлөө цохилох зүрх, төлөвлөгөө, өөр гарц бий. Бидэнд итгэ.
Монголын нийт ард түмэн нэгдэж МАНАН-гийн эсрэг босож, эрх чөлөөгөө олж авна.
Шатыг дээрээс нь шүүрддэг болохоос доороос нь шүүрддэггүй.
Монголд нүүрлэсэн аймшигтай авлига, офшорыг дээрээс нь бид хамтдаа шүүрдэх болно".
ВИДЕО:
https://www.facebook.com/nyamjargal.d99/videos/1435788353130672/
Эх сурвалж: МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн Төв штаб | https://ikon.mn/n/110g |
110i | Зам чөлөөлсөн байршлуудыг шалгаж эхэллээ | ikon.mn | 06/06/2017 13:20:00 |
Өнөөдрийн /6 дугаар сарын 6-ны/ байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал,
Баянгол дүүрэгт 6,
Баянзүрх дүүрэгт 14,
Сонгинохайрхан дүүрэгт 4,
Сүхбаатар дүүрэгт 16,
Чингэлтэй дүүрэгт 12,
Хан-Уул дүүрэгт 2 байршилд газар чөлөөлөөд байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг зам чөлөөлсөн байршлуудтай танилцаж, газар дээр нь очиж танилцлаа.
Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооноос зам чөлөөлсөн байршлуудыг шалгах ажлаа эхлүүлсэн юм. Тус хорооны 8 дугаар байрны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барисан хашааг буулгаснаар явган хүн чөлөөтэй зорчих боломжтой болсон юм.
Харин авто машин зорчих, зам гаргаж тохижуулах боломжийг судлахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрад үүрэг болголоо.
Ажлын хэсэг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьж нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хаасан хашааг буулгаж газар чөлөөлсөн байршилтай очиж танилцлаа. Жи Энд Эр ХХК нь эзэмшил газраа хэтрүүлэн хашаа бариад таван жил гаруй болж байгаа бөгөөд удаа дараа шаардах хуудас өгсөн ч буулгахгүй байсан учраас албадан буулгаж газрыг чөлөөлсөн юм. Уг хэсгийн газар чөлөөлөгдснөөр явган хүний зам, авто машины зогсоол болгож тохижуулах бүрэн боломж бүрдэж байгаа юм.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн дараах зам чөлөөлсөн байршлуудтай танилцлаа.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Мон Инж Бар ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашаа барьсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Тухайн хэсэгт өмнө нь явган хүн, автомашинтай зэрэгцэн нэг замаар явдаг байсан юм. Замыг чөлөөлснөөр хоёр авто машин чөлөөлтэй нэвтрэн гарах боломжтой болоод зогсохгүй явган хүн зорчих замтай болж байгаа юм. Одоо тухайн хэсэгт тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөөд байна.
Баянгол дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгасан. Тухайн хэсэгт өмнө нь ганцхан машин явдаг түгжрэл ихээр үүсдэг, осол аваар гарах өндөр эрсдэлтэй хэсэг байсан бол газрыг чөлөөлснөөр үзэгдэх орчин нээгдэж, 2 авто машин чөлөөлтэй зөрөх боломжтой болсон юм.
Сүхбаатар дүүргийн 6-р хороонд "Их сүлд" ХХК нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашсан байсныг буулгаж, газрыг чөлөөлсөн. Тухайн хэсэгт тохижилтын ажил хийгдсэнээр авто машин зогсох зогсоол болгох бүрэн боломжтой болж байна.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо цэргийн 72 дугаар хотхон дотор байрлах Гомбожав нарын 7 иргэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа татсан байсныг буулгаж явган хүний зам гаргасан юм. Баянзүрх дүүргийн 16-р хороо Цайз 72-р хотхоны дунд зам 41,35-р байрны урд талд байрлах хашааг буулгаж газрыг чөлөөлсөн. Тухай хэсэгт өмнө нь нэг хүн явдаг нарийн гудамж байсан бол одоо явган хүн явах бүрэн боломжтой болоод зогсохгүй авто машин зорчих боломж бүрдэж байгаа юм.
Баянзүрх дүүргийн гийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлсөн. Ингэснээр Зүүн дөрвөн зам, Гялс төвийн хажуугийн замын түгжрэл буурах боломж бүрдэж байгаа юм.
Харин Хүүхдийн урлан бүтээх төвийн нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хаалт байрлуулсныг буулгаж, зам чөлөөлсөн боловч хаалтыг дахин байршуулсан талаар иргэдээс санал, гомдол ирсний дагуу газар дээр нь очиж танилцлаа. Уг байршилд дахин хаалт тавьсан тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцохыг холбогдох албаныханд засаг даргын орлогч П.Баярхүү үүрэг болголоо. Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг хуваарийн дагуу үргэлжлүүлэн шалгах болно .
Ажлын хэсэгт нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон бусад албаныхан багтсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/110i |
110j | ФОТО: Төв талбай дахь МАХН-ын сурталчилгааны нээлт | А.Төгөлдөр, iKon.mn | 06/06/2017 13:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын сурталчилгааны ажлыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
Сонгуулийн сурталчилгааны нээлтээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/110j |
110k | Тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолооч нар маргааш Төв талбайг зориорой | ikon.mn | 06/06/2017 13:40:00 |
Сангийн яамын Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-8-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй /торгуульгүй/ төлөх боломжтой юм байна.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой.
Албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/110k |
110l | Орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? | www.ulaanbaatar.mn | 06/06/2017 14:04:00 |
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг.
Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна.
МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн буюу хороолол доторх замд 30 км/ц хурдтай зорчсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, мөн тавиас дээш хувиар хэтрүүлсэн буюу 40 км/ц түүнээс дээш хурдтай зорчсон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулах” юм.
Иймээс Замын цагдаагийн албанаас орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хангах дараах зөвлөгөөг хүргэж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах,
Автомашин ойртон ирж байгаа тохиолдолд гараас нь хөтлөх буюу тэврэх,
Автозамтай ойролцоо бага насны хүүхдийг толуулахгүй байх,
Автомашины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба | https://ikon.mn/n/110l |
110n | ЖОЛООЧ НАРТ: Шил арчигчийг хэрхэн солих вэ? | WWW.CARDOCTOR.MN | 06/06/2017 14:40:00 |
Шил арчигч нь резинээр хийгдсэн байдаг. Иймээс автомашины шилэн дээрх цас, бороо, шороог хэдэн сарын турш арчихад элэгддэг. Та автын засвар, үйлчилгээний төвд хандан механикаар шил арчигчаа солиулж болох ч үүнийг өөрөө солиход тийм ч хэцүү биш.
Дийлэнх машины шил арчигчийн түгжээ болон хэмжээ нь адилхан байдаг. Шил арчигч нь 3 үндсэн хэсэгтэй. Шил арчигчийн гар буюу сууриас нь түгжээ хүртэлх уртасгагч гар, шил арчигчийн резинийг барьдаг металл эсвэл хуванцар бие болон шил арчдаг резин.
Шил арчигчийн сольж байна гэдэг нь элэгдэж муудсан резинийг солино гэсэн үг юм. Шил арчигчийг дараах алхмуудын дагуу солино.
Шил арчигчаа солих болсон эсэхээ мэдэх
Резинээ гаднаас нь шалга. Хуучирч муудсан резин хатуурч, эмтэрсэн байдаг. Хэрэв таны шил арчигчийн резин уян зөөлөн чанараа алдаж, хагарч эмтэрсэн байвал солих болжээ гэсэн үг юм.
Бороо цастай үед шил арчигчийг шилийг бүрэн гүйцэд арчиж байгаа эсэхийг шалга
Хэрэв бороо цастай үед шил арчигч тасалдаж, шилэн дээр зураас үүсгэж, дуу гаргаж байвал солих цаг нь болжээ гэсэн үг юм.
Шил арчигчийн хэмжээг мэдэх, худалдаж авах нь
Хуучин шил арчигчаа хэмжиж, дэлгүүрээс адил хэмжээтэйг сонгон аваарай. Шил арчигчийн урт богиноос хамаарч шилийг дутуу арчих, эсвэл цонхноос илүү гарах тохиолдол гардаг.
“Баруун, зүүн шил арчигч нь адилхан хэмжээтэй байдаггүй, үргэлж нэг хоёр инчийн зөрүүтэй байдаг.”
Шил арчигчийн гарыг өргөх
Шил арчигчийн гарыг 90 градус босгоно. Ингэхдээ болгоомжтой байх нь зүйтэй. Учир нь шил арчигчийн гар нь пүрштэй байдаг бөгөөд хүчтэй тавьж харвах тохиолдолд машины шилийг хагалах аюултай.
Хуучин шил арчигчийг сугалах
Шил арчигчийн гарны үзүүрт дэгээ байх бөгөөд энэ дэгээнд нь шил арчигчийг суулгадаг. Энэ хэсэг жижиг түгжээгээр түгжигдсэн байдаг ба дээр нь дарж хуучин шил арчигчийг гарны дэгээнээс нь салгаж авдаг.
“Хуучин шил арчигчийг салгаж авах үедээ шил арчигчийн гарыг барьж байх хэрэгтэй. Аль эсвэл үзүүрт нь даавуугаар зөөлөвч хийж шилээ хагалахаас сэргийлж болно.”
Шинэ шил арчигчаа суурилуулах
Шил арчигчийн гарны дэгээнд шинэ шил арчигчийнхаа гогцоог оруулна. Гогцоонд хийхдээ түгжээнд бүрэн гүйцэд оруулж өгнө. Дараа нь шил арчигчийн гарыг буулгана.
Нөгөө талын шил арчигчийг мөн дээрх дарааллын дагуу солино. Ингэхдээ яг таарсан зөв хэмжээний шил арчигчийг хийж өгнө.
ВИДЕО:
| https://ikon.mn/n/110n |
110o | Домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд ирнэ | ikon.mn | 06/06/2017 15:12:00 |
1969 онд “Аполло 11” хөлгөөр саран дээр бууж багийн командлагч Нил Армстронгийн хамт саран дээр хөл тавьсан одоо хүртэл амьд сэрүүн байгаа цор ганц хүн болох Базз Олдрин Монгол Улсад ирэх гэж байна.
Түүний хувьд олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласны дээр Флоридагийн Технологийн Их сургуулийн дэргэд Сансрын Институти байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа нэгэн юм. Түүний бодит амьдралаас сэдэвлэн холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэг болох “Тоглоомын түүх (Toy story)” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрийг бүтээсэн байдаг.
Базз Олдриныг “Шинэ Монголын төлөө Санаачилга” ТББ урьж Монголчуудтай уулзуулахаар болсон байна. "Шинэ Монголын төлөө" ТББ-ын тэргүүнээр УИХ-ын гишүүн Л.Болд ажилладаг бөгөөд өнгөрсөн 4-н сард АНУ-д ажиллах үеэрээ Базз Олдринтой уулзжээ.
36 жилийн өмнө Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болж олон арван жил залуу үеийн үлгэр дуурайл болж ирсэнийг дурдаад өнөөгийн шинэ зуунд монгол хүн, манай залуус дахин сансарт нисч Монгол Улс сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг эзэмшихийн төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллах болно гэдгээ илэрхийлж байжээ.
Үүний хариуд Доктор Базз Олдрин
“Монгол Улс сансрын дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж байгаад талархан хүлээн авч байгаагаа хэлээд манай Сансрын институт энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“ гэдгээ ч мэдэгдэж байжээ.
Энэхүү уулзалтын дараа Базз Олдриныг Монголд урих тухай яригдаж улмаар түүнийг 06-р сарын 08-ны өдөр Монгол түмэнтэй уулзуулахаар тогтоод байна. Юутай ч улс орон эдийн засгийн хямрал, өдөр тутмын асуудлууддаа түүртэж буй энэ өдрүүдэд ирээдүйг харсан нэгэн сонирхолтой төслийн чимээ сонсогдохын дээр дэлхийн хүн манайд айлчилсан онцлох зочинтой сар болж өнгөрөх нь ээ.
“Шинэ Монголын төлөө Санаачилга”-ын зүгээс Базз Олдринд хандан ажил, амьдралын түүх болоод залуу хойч үеийг үлгэрлэн дагуулж, урам зориг өгөх лекцийг Монголчуудад хүргэх хүсэлт тавьсны дагуу АНУ-ын домогт сансрын нисгэгчтэй хийх сонирхолтой уулзалт, ярилцлага 2017 оны 06-р сарын 08-ны өдөр Shangri La Mall-д зохион байгуулагдахаар болжээ.
Арга хэмжээний үеэр Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Ж.Гүррагчаа уригдан ирэх бөгөөд хоёр сансрын нисгэгчтэй зураг авахуулах боломжийг бүрдүүлэх аж.
| https://ikon.mn/n/110o |
110p | Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ | ikon.mn | 06/06/2017 15:23:00 |
Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн товлосон ёсоор ӨНӨӨДӨР хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж нар нэрээ дэвшүүлж, зөвлөгөөний үеэр Ц.Сарантуяагийн нэрийг шүүгч санал болгожээ.
Тэдгээрээс Д.Зүмбэрэллхам албан бичгээр нэрээ татаж, санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн санал авч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтов.
Н.Чинбат нь Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх | https://ikon.mn/n/110p |
110q | Лондоны халдлагыг үйлдсэн хоёр этгээдийн нэр тодорч, санваартнууд оршуулганд нь оролцохоос татгалзлаа | Р.Төмөр, ikon.mn | 06/06/2017 15:30:00 |
Өнгөрсөн Бямба гарагт Лондон хотын төвд террорист халдлага үйлдсэн гурван этгээдийн хоёрыг нь хэн болохыг тогтоожээ.
Хоёр этгээдийн нэрийг Хурам Батт, Рашид Редуан гэдэг болохыг цагдаагийн газар зарласан байна. 27 настай Батт нь Пакистанд төрж, Британид өссөн нэгэн бөгөөд 2015 оноос хойш цагдаагийн хяналтад байжээ. Түүнийг терроризмийн хэрэгт сэжиглэж байсан гэнэ. Гэвч цагдаагийнхан Баттыг аюул багатай этгээд гэж дүгнэн хяналтаас гадуур байлгаж байжээ.
Харин хоёр дахь хүн болох 30 настай Редуан нь Мороко ба Ливийн харьяалалтай нэгэн байсан гэнэ. Түүний талаар цагдаа, тагнуулынханд сэжигтэй мэдээлэл байгаагүй гэжээ. Тэд зүүн Лондоны Бэркинг дүүрэгт амьдардаг байсныг тогтоосон байна.
Гурав дахь этгээдийн хэн болох нь тодорхой болоогүй байна. Түүнийг Британий харьяат биш, гаднаас ирсэн хүн байх гэж үзэж байгаа юм.
Дээрх гурван этгээд Бямба гарагт хутгаар зэвсэглэн энгийн хүмүүс рүү халдаж байхдаа цагдаа нарт буудуулж алагджээ. Халдлагын улмаас долоон хүн алагдаж, 36 хүн шархдсан юм.
Британид орших Исламын шашны сүм хийдүүдийн тэргүүн 130 гаруй санваартан Лондоны халдлагыг үйлдсэн этгээдүүдийн оршуулгад оролцохгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн байна. Исламын шашны олон янзын урсгалуудын тэргүүнүүд ийнхүү санал нэгтэйгээр маш ховор алхам хийсэн нь энэ юм. Тэд хохирогсдын ар гэрийнхний зовлон шаналалыг хуваалцаж байгаагаа илэрхийлээд шашныхаа уламжлалт оршуулгын зан үйлийг террористуудад зориулж хийхгүй байхаар шийджээ.
Уг нь ийм зан үйлийг яаж нас барснаас нь үл хамааран бүх муслим талийгаачид гүйцэтгэдэг юм. Тэд бас Британид оршин суугаа бүх лам хуврагуудад ингэхийг уриалсан байна.
Шашны тэргүүнүүд хүйтэн цустай алуурчдын хийсэн үйлдэл Исламын шашны номлолын эсрэг юм гэж мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/110q |
110r | "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмыг зохион байгуулна | ikon.mn | 06/06/2017 15:47:00 |
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа 2017 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна.
Тус наадмын албан ёсны хамтрагчаар Монголын Уран Зургийн Галерей, Гёте Институт, Red Hero, Ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, Төгөлдөр сан, ХАС Банк, Porsche Mongolia, Mongolia Quest, СУИС, АПУ ХК дэмжигчээр тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.
Наадмын хүрээнд “Ул мөр” сэдэвтэй Монголын болон АНУ, Австрали, Герман, Израйль, Нидерланд, Солонгос, Чех, Филиппин зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарсан медиа үзэсгэлэн, дэлхийд ховордсон Монгол тахь, тахийн нутагшилт, шинээр Монголд нүүдлэн ирж буй үйл явцыг харуулсан виртуал кино бүтээх аялал, медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалтыг нэг сарын хугацаанд тус тус зохион байгуулна.
Энэ удаагийн наадмаар хурдтай хөгжлийн дунд бид яаж, ямар УЛ МӨР-ийг үлдээх нь зүйтэй вэ? хэмээн үзэгчдээс асуух болно.
Учир нь бидэнд машин шиг их мэдээллийн ой санамж, хурдан ажиллагаа, төгс гүйцэтгэл байхгүй ч бид үхэл, өвчин, айдас, хүсэл, шунал, аз жаргал, хайрын мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвартай хүн төрөлхтөн юм.
Энэхүү төгс материйг орлох компьютер гэж байхгүй. Байх ч боломжгүй. Иймд хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн чиг хандлагад бидний хойч үедээ үлдээх УЛ МӨР ямар байх нь бидний бодол, үйлдлээс хэрхэн хамааралтай тухай бид энэ удаагийн наадмаар ярилцах болно. М
өн улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй энэхүү асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулах болно.
Наадмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэйгээр үнэ төлбөргүйгээр хүрэх болно. Та бүхнийг урьж байна.
Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт нь www.facebook.com/UBIMAF хаягаас авна уу.
| https://ikon.mn/n/110r |
110t | Тахиа жилд хурим найр хийхэд хосуудад ЭЭЛТЭЙ САЙН | А.Үлэмж, iKon.mn | 06/09/2017 10:13:00 | Зуны дэлгэр цаг айлчлан ирж хурим найрын улирал эхэллээ. Энэ жилийн хувьд "тахиа" жил хосуудад хурим найр хийхэд ээлтэй сайн гэж зурхай төлөгт буужээ. Харин өнгөрсөн жил буюу "бичин" жилд хуримлах, бэр гуйхад хатуу байна гэдгээс үүдэн хурим найр урд жилүүдээс бага болсон байна.
2017 он гарснаас хойш одоогоор Гэрлэх Ёслолын ордонд 100 гаруй хос хуримласан гэсэн тооцоо байгаа аж. Энэ тоо нь цаашдаа 1,000 хүртэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Гэрлэх Ёслолын Ордоны ёслол үйлчилгээний менежер Б.Амгалан "Урин дулаан цагт, идээ ундаа элбэг байх үед Монголчууд хурим найраа хийсээр ирсэн. Энэ уламжлалаараа хуримын ёслолын ачаалал одооноос нэмэгдэж байна. Гэрлэх ёслолын ордонд жилдээ 1,000 гаруй хуримын ёслол тэмдэглэдэг. Энэ жил олон билэгт сайн өдрүүд тохиож байгаа учраас мөн л энэ тооноос буухгүй байх болов уу гэж бид төлөвлөж байна. Ялангуяа энэ жил наймдугаар сард билэгт сайн Дашням, Балжиннямтай өдрүүд их байгаа.
Хуримын ёслолууд ихэвчлэн 6-11 дүгээр сард зуны дэлгэр цагт болон намрын өдрүүдэд хамгийн их болдог. Өнгөрсөн жил 500 гаруй хос хуримласан. Энэ нь бусад жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо.
Гэхдээ хүмүүс тахиа жил сайн, бичин жил муу гэж бодож хуримладаггүй. Тухайн хосуудад тэр жил хэр таатай, сайн байгаагаас бас шалтгаалж хурим найр хийдэг" хэмээн ярилаа.
Гэрлэх Ёслолын ордонд албан ёсоор бүртгүүлж хуримаа хийхэд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан хосууд хандах ёстой бөгөөд 759,000-1,276,000 төгрөгний төлбөр төлж хуримын ёслолын үйлчилгээ авах боломжтой аж.
Хуримын ёслолын үйлчилгээнд:
Хосуудын хуримын гэрэл зургийн үйлчилгээ
Их, бага танхимын үйлчилгээ
Машины чимэглэл
Ерөөл, магтаал, морин хуур
Зочдыг дайлах идээний дээж
Бэлэг дурсгалын зүйлүүд ордог байна.
Тахиа жилд 1995 онд төрсөн гахай жилтэй эмэгтэй хүн хурим хийхэд тохиромжгүй
Тухайн жилд ямар жилтэй хүмүүс хурим найр хийхэд тохиромжгүйг хий нас буюу билгийн тооллоор зааж өгсөн байдаг аж. Энэ талаар бид Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбааатараас тодруулсан юм.
Хурим найр хийх зурхайг эмэгтэй хүнээр нь дүгнэдэг байна.
Бичин жилд 25 настай хонь жилтэй эмэгтэй хүн хурим хийх нь цээртэй хэмээн зурхайд бууж байсан бол тахиа жилд 1995 онд төрсөн эмэгтэй хүн хурим хийх нь тохиромжгүй гэжээ.
Зурхайгаас харахад
Хулгана жилтэй эмэгтэй хүн хий нас буюу монгол тооллоор 18, 26, 27 насандаа
Үхэр жилтэй эмэгтэй хүн 16,18 насандаа
Бар жилтэй эмэгтэй хүний хувьд 17, 22, 26, 30,36 насандаа.
Туулай жилтэй эмэгтэй хүн 16, 26, 30 насандаа
Луу жилтэй эмэгтэй хүн 17,19, 22, 28 насандаа
Могой жилтэй эмэгтэй хүн 20, 24, 28 насандаа.
Морь жилтэй эмэгтэй хүн 17, 22, 29 насандаа,
Хонь жилтэй эмэгтэй хүн 16, 22, 26, 36 насандаа.
Бич жилтэй эмэгтэй хүн 19, 21, 22, 25.
Тахиа жилтэй эмэгтэй хүн 17, 22 насандаа,
Нохой жилтэй эмэгтэй хүн 17, 20, 21 насандаа,
Гахай жилтэй эмэгтэй хүн 23, 32 насандаа тус тус хурим хийж болохгүй ажээ.
Энэ жил тахиа жил. Гахай жилтнүүд хий насаараа 23-тай учраас энэ жил хурим хийхэд тохиромжгүй хэмээн зурхайд буужээ.
Тахиа жилд хэдэн сард хурим хийвэл тохиромжтой вэ?
Хулгана, морь жилтэй эмэгтэй хүн энэ жилийн хувьд хаврын тэргүүн сар, намрын эхэн сар, намрын дунд сар, өвлийн адаг сард хурим найр хийвэл сайн.
Хонь, үхэр жилтэй эмэгтэй хүн зуны эхэн сар, зуны дунд сар, өвлийн тэргүүн сар, өвлийн дунд сард хурим найр хийх нь сайн.
Бар, бич жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын дунд сар, хаврын адаг сар, намрын дунд сар, намрын адаг сард хурим найр хийх сайн.
Туулай, тахиа жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын тэргүүн сар, зуны адаг сар, намрын эхэн сар, намрын адаг сард хурим найр хийх сайн
Луу, нохой жилтэй эмэгтэй хүний хувьд зуны эхэн сар, зуны дунд сар, өвлийн эхэн сар, өвлийн дунд сард хурим найр хийх сайн.
Могой, гахай жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын дунд сар, хаврын адаг сар, намрын дунд сар, намрын адаг сард хурим найр хийхэд сайн.
| https://ikon.mn/n/110t |
110u | МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгчид хуримтлуулсан ePoint оноогоороо ухаалаг утас хүүгүй лизингээр авах боломжтой боллоо | СУРТАЛЧИЛГАА | 06/06/2017 16:05:00 | Дараа төлбөрт үйлчилгээний дугаараа сүүлийн 6 сарын турш идэвхтэй ашиглаж байгаа бол та өөрийн ePoint оноонд харгалзах гар утсыг урьдчилгаа төлбөр төлөн, ХҮҮГҮЙ хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой.
Жишээлбэл, та 3,000-аас дээш ePoint оноотой бол LG X power ухаалаг утасны урьдчилгаа 144,000₮-ийг төлөөд, 12 сарын хугацаанд, сар бүр 28,000₮ төлөн аваарай.
Мөн лизингээр авч буй гар утасныхаа үнийн дүнгээс хуримтлуулсан ePoint оноогоо хасуулж хөнгөлөлт эдлээрэй.
7-р сарын 31-нийг дуустал урамшуулал үргэлжилнэ.
Хуримтлуулсан ePoint оноогоо шалгахдаа onoo гэж 1505 дугаарт мессеж илгээнэ.
| https://ikon.mn/n/110u |
110v | ЭЕШ: 2017 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын анхааралд | ikon.mn | 06/06/2017 16:16:00 |
2017 оноос өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид 2017 оны 06 сарын 10-аас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна.
Мөн та бүхэн http://eec.mn хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангийн хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж аваарай.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
Бүртгэлийн хуудас /Баталгаажуулсан байх/
Суудлын хуваарь
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв | https://ikon.mn/n/110v |
110w | Хөвсгөл аймагт ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/06/2017 16:41:00 |
Хөвсгөл аймгийн Монгобанкны салбарын захирал Батнасантай тус аймаг дахь ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай ярилцлаа.
-Хөвсгөл аймагт ипотекийн зээлийн эрэлт ямар байна вэ, өмнөх онуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-2014 оноос хойш Хөвсгөл аймагт орон сууцны барилгажилт өмнөх жилүүдээс эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн ипотекийн зээлд хамрагдах сонирхол ч нэмэгдэж байна.
2016 оны байдлаар 82 иргэнд 4,2 тэрбум төгрөгийн ипотекийн 5%, 8%-ийн хүүтэй зээл олгосон. Энэ нь 2014 оноос 27.3 хувиар, 2015 оноос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэд 8 хувийн ипотекийн зээлээр аймгаас гадна Улаанбаатар хотод баригдсан орон сууц худалдан авах хүсэлт их байдаг.
Мөрөн сум 2013 онд дулааны цахилгаан станцтай болсоноос хойш орон сууцны барилгажилт явагдах суурь үндсэндээ тавигдсан гэж хэлж болно. Тиймээс орон сууцны хорооллууд нэмж баригдахаар хот төлөвлөлтөд тусгагдсан.
-Тэгэхээр, хүсэлт гол төлөв Мөрөн сумын иргэдээс ирж байна уу ?
-Тийм ээ. Дэд бүтэц нь илүү төвлөрсөн болохоор Мөрөн суманд баригдсан орон сууцнаас худалдан авах гэсэн зээлийн хүсэлт давамгайлдаг. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд аймгийн төвд 260 гаруй айлын орон сууц баригдсан байна.
Хөвсгөл аймгийн төв болох Мөрөн сум 36,900 гаруй хүн амтай, 11,500 өрхтэй, үүний 6 хувь нь орон сууцанд амьдардаг, 94 хувь нь гэр байшин хороололд амьдарч байна.
-Шинээр баригдах орон сууцнууд нэмэгдэж байна гэж та хэллээ, эрэлт цаашид нилээдгүй өсөх нь ээ?
-Хөвсгөл аймгийн онцлог нь ой мод ихтэй, иргэд модон байшин барих боломж нь их тул орон сууцжилт багатай. Харин сүүлийн жилүүдэд орон сууцнууд шинээр баригдаж, иргэд ч орон сууцанд тав тухтай амьдрахыг илүүд үзэх болжээ. Орон сууцны хорооллууд ч шинээр бий болж, барилгын ажил явагдаж байна. Цаашдаа орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Энэ нь Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн бага хүүтэй урт хугацаатай зээл олгодог болсонтой холбоотой. Мөрөн суманд шинээр 215 айлын 5 орон сууц баригдаж байна. Эдгээр барилгууд 2017 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.
-Ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 25 хувийг хөдөө орон нутагт хуваариладаг болох чиглэлийг Монголбанк банкуудад өгдөг болоод байна. Танай аймагт одоогоор хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Манай аймагт 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Энэ нь банкуудад судлагдаад олгохоор шийдвэрлэсэн зээлийн эх үүсвэр юм. Өмнө нь ингэж аймаг аймагт нь хуваарьлаж байгаагүй, банкууд МИК-д худалдсан эх үүсвэрээрээ олгож байсан. Шалтгаан нь зээлийн эрэлт их, ипотекийн зээлийн санхүүжилт дутагдалтай байсантай холбоотой байх.
-Хөвсгөл аймагт арилжааны хэдэн банкны салбар байна вэ? Бүгд жигд санхүүжилтийг олгож чаддаг уу?
-Хөвсгөл аймагт Хаан, Хас, Голомт, Капитал, Төрийн банк зэрэг таван арилжааны банкны салбар үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн саруудад банкуудын ипотекийн зээлийн санхүүжилтээс шалтгаалсан зээл олголт буурсан. Одоогоор банкуудад судлагдахаар хүлээгдэж буй 40 гаруй иргэний зээлийн хүсэлт байна.
-Танай аймагт ипотекийн зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?
-Орон сууцны ипотекийн зээлийн журамд зээлийн эргэн төлөлтийг зээл хүсэгчийн орлоготой уялдуулан өрхийн орлогын 45 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож олгохоор тусгасан тул зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Төлбөрийн чадварын эрсдэл ч бага байна. Ипотекийн зээлийн хугацаа хэтэрсэн зээл нийт зээлд 0.1 хувийг эзэлж байгаа бол ипотекийн зээл дотроо чанаргүй зээл нь 2.1 хувийг эзэлж байна.
-Зээлийн санхүүжилттэй холбоотой ямар асуудлыг иргэд голдуу тавьдаг вэ?
-Урьдчилгаа төлбөр өндөр, мөн банкууд ипотекийн зээлийн санхүүжилтээс шалтгаалан зээл олголт удааширч байна гэсэн санал гомдол гол төлөв ирдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа. | https://ikon.mn/n/110w |
110x | МОНГОЛДООгийн дугаараа төлбөргүй авч, 2 дахин их дататай болоорой | СУРТАЛЧИЛГАА | 06/06/2017 16:53:00 | МОНГОЛдоо бүх сүлжээнд санаа амар ярьж, мессеж хязгааргүй бичих боломжтой дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээний шинэ дугаар бүртгэлийн хураамжгүй болж, эхний сарын дата эрх 2 дахин их боллоо.
Мөн одоогийн хэрэглэгчдэдээ зориулан МОНГОЛдоод найзаа элсүүлбэл 1GB дата бэлэглэх урамшуулал зарлаж байна.
Шинэ хэрэглэгчдэд: Та өөрийн хэрэглээндээ тохируулан МОНГОЛдоо үйлчилгээний 5 багцаас сонгож, сонгосон багцын дата эрхээ эхний сард 2 дахин үржүүлж авахаас гадна бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлөгдөх урамшуулал эдлээрэй.
Одоогийн хэрэглэгчдэд: МОНГОЛдоо үйлчилгээний бүх хэрэглэгчдэд 2017 тусгай дугаараас 5 орон бүхий нууц кодыг мессежээр илгээх ба уг кодыг та гэр бүл, найз нөхдөдөө илгээн урамшуулалт нөхцөлөөр МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгч болох эрх бэлэглээрэй. Та 2017 дугаарт MONGOLdoo гэж бичиж илгээн өөрийн нууц кодоо шалгах боломжтой.
Танаас нууц код хүлээн авсан хүн МОНГОЛдоогийн шинэ хэрэглэгч болбол тухайн сард танд урамшуулал болгон 1GB дата идэвхжих болно. Хамгийн хямдаар дата ашиглаж, бүх сүлжээнд ижил тарифаар ярьж, хязгааргүй мессеж бичих эрхтэй МОНГОЛдоо үйлчилгээг гэр бүл, ойр дотныхондоо санал болгоод 1GB дата бэлгэнд аваарай.
Санамж:
Шинэ хэрэглэгчийн урамшуулал дата эхний сард хүчинтэй ба үлдэгдэл дата дараа сард шилжихгүй.
МОНГОЛдоогийн 5 оронтой нууц кодыг аль ч операторын хэрэглэгчид ямар ч байдлаар илгээх боломжтой ба 1 кодоор 1 дугаар авах эрхтэй.
Урамшууллаар авсан 1GB дата эрх тухайн сардаа хүчинтэй.
Урамшууллын хугацаа 2017/07/31-нийг дуустал.
| https://ikon.mn/n/110x |
110y | ФОТО: Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор хөлбөмбөгийн талбайтай боллоо | С.Бадрал, iKon.mn | 06/06/2017 17:00:00 |
Гэрэл зургийг mpa.mn
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж, байгуулсан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт өнөөдөр боллоо.
Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлж улмаар мэргэжил олгох сургалтад хамруулах үйл ажиллагааг явуулдаг Хүүхдийн төв, Залуучуудын төвтэй нийслэлийн төсөвт асрамж, халамжийн үйлчилгээний цогцолбор байгууллага юм.
Цогцолборт сурч амьдардаг хүүхэд залуус нь хамран суралцах тойргийн цэцэрлэг, ЕБС, коллеж, их, дээд сургуульд суралцахаас гадна төвдөө амьдрах ухааны болон мэргэжлийн сургалтуудад давхар хамрагддаг.
Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн “Хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, биеийн тамир спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлж зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас 200 мянган юаны хандиваар хөл бөмбөгийн спортын иж бүрэн талбайг барьж байгуулахад дэмжлэг үзүүлсэнд хөл бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд залуус маань талархан хүлээж авлаа.
Тус цогцолборын Хөл бөмбөгийн бага, дунд, ахлах насны ангиллын багийн тамирчин хүүхдүүд маань улс нийслэлийн олон уралдаан тэмцээнд 2010 оноос хойш тасралтгүй амжилттай оролцон, үндэсний лиг, шигшээ багийн тамирчдыг түрүүлэн гаргасан билээ. Хөл бөмбөгийн хүүхдүүд өөрсдийн гэсэн зориулалтын талбайтай болсноор бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдэж, их спортдоо улам их амжилт гаргах урам зориг дүүрэн байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл зорилтот бүлгийн хүүхэд залуусын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, оюутнуудад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн хоёр улсын найрамдалт харилцааг улам өргөжүүлж, хамтран ажиллаж ирсэнд нийслэлийн төр захиргааны байгууллага болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг манай цогцолборын хамт олон талархаж байдаг юм” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ФОТО
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/110y |
110z | "Приус машины онцгой албан татварыг БУЦААН ОЛГОХ гурван нөхцлийг журамд тусгана" | ikon.mn | 06/06/2017 17:21:00 |
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно. Ингэхдээ
Нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдах хүртлэх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татварыг төлсөн нөхцөлд буцаан олгоно.
Хоёрдугаарт, импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлсөн ч автомашинаа борлуулж амжаагүй байгаа компанид буцаан олголтыг хийнэ.
Гуравдугаарт, дээрх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлж авто машинаа борлуулсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголт хийхийг Засгийн газраас батлах журамд тусгана” гэж хариулав.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг, төслийн нэгдүгээр зүйлийн “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус 100 хувь дэмжив.
Мөн төслийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 1 дүгээр зүйлд заасны дагуу төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Ингээд анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/110z |
111 | Л.Наранбаатар: Энэ бол мэдээж "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн танилцуулга... | Д.Эрдэнэцэн, iKon.mn | 11/06/2013 13:52:00 |
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулганыг Mining.mn сайт, Уул уурхай яам хамтран энэ сарын 8-нд зохион байгуулна.
Үүний хүрээнд өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийв.
Энэ үеэр чуулганыг санаачлагч, “Гложекс Холдинг” компанийн ТУЗ-ын дарга Л.Наранбаатараас цөөн асуултад хариу авлаа.
-Чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жилийн чуулганаас ямар үр дүн гарсан бэ. Энэ жил ямар үр дүн хүлээж байна?
-Анхны хурлаар ерөнхийдөө металлиогийн салбарыг хөгжүүлэх концептууд тавигдсан. Энэ нь энэ удаагийн чуулган дээр бодитой төсөл хөтөлбөрүүдтэй, түүнийг хэрэгжүүлэх бодлогыг анхны шатанд болосвруулчихсан байна. Өөрөөр хэлбэл, энэ жил танилцуулах төслүүдээ болон бодлогуудаа хэрэгжүүлэхээр түвшинд хүрсэн нь үр дүн нь юм.
Харин энэ жилийн уулзалтаас монгол зэс, алт, төмөр хөтөлбөрийн суурь сайн тавигдаасай. Энэ сууриуд сайн тавигдчихвал манай улсын эдийн засгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн суурь бүрдээд явчих юм. Удаах нь бол дараагийн зэс, ган хайлуулах үйлдвэрийн асуудал хурдан хэрэгжиж эхлээсээ гэсэн ийм л үр дүнг чуулганаас хүлээж байна.
-Өнгөрсөн жил гадаад дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуй нэгж гээд 1200 орчим төлөөлөл оролцсон. Энэ жилийн тухайд?
-Мэдээж чуулганд оролцох хөрөнгө оруулагчдын тоо эрс багассан. Нийт 600 орчим төлөөлөгч бүртгүүлсэнээс 300-г нь бүртгэн авсан.
-Оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчидад дуулгах таатай, шинэ мэдээлэл юу байна вэ?
-Энэ бол мэдээж "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн танилцуулга байна.
Энэ жилийн чуулга уулзалт төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү салбарын хөгжил, бодлого, дэд бүтэц, удахгүй хэрэгжүүлэх төсөл, алт, зэс, төмөр зэрэг хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, энэхүү салбар улсын эдийн засгийг хэрхэн эргэлтэд оруулах зэрэг чухал асуудлын талаар хэлэлцэх юм.
Мөн аж үйлдвэржсэн эдийн засгийн суурийг бий болгох засгийн газрын урт хугацааны зорилтын хүрээнд уул уурхай, металлургийн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд технологи бүхий ногоон хөрөнгө оруулалтыг татах, салбарын бодлого төлөвлөлтийг олон улсад сурталчилах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх нь чуулганы гол зорилго юм. | https://ikon.mn/n/111 |
1110 | ВИДЕО: Ази тив сүүлийн 50 жилд хэрхэн өөрчлөгдөв? | Р.Төмөр, ikon.mn | 06/06/2017 17:57:00 | 1967 онд Зүүн Өмнөд Азийн орнууд нэгдэж, ASEAN-ий эвсэл байгуулснаас хойш Азийн эдийн засаг эрчимтэй хөгжсөн гэж үздэг. Эдийн засгийн хөгжлөө дагаад хүн амын амьдрал сайжирч, өндөр наслах болсон байна.
Gapminder Foundation байгууллага 1967 оноос хойш 50 орчим жилийн хугацаанд Азийн гол орнуудын эдийн засаг болон нийгмийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж ирснийг хөдөлгөөнт дүрс хэлбэрээр үзүүлжээ.
Дүрсэнд үзүүлсэн тойрог бүр нэг улсыг төлөөлж байгаа ба хэмжээ нь хүн амын тоог харуулна
Хэвтээ тэнхлэг нь улс орнуудын нэг хүнд ноогдох ДНБ-ийг үзүүлж байна. Зүүн хэсэгт ойртох тусам ядуурч, баруун хэсэгт ойртох тусам баян чинээлэг болж байгаа юм.
Босоо тэнхлэг нь хүн амын дундаж наслалтын хэмжээг харуулж байна. Дээшлэх тусам наслалт өндөрсөж байгаа юм.
Хөдөлгөөн бүр нь хүн амын өсөлт, наслалт, эдийн засгийн хөгжлийг харуулж байна.
Жишээлбэл 1967 онд ДНБ хамгийн бага байсан Хятад 1990 оноос эхлэн хэрхэн үсрэнгүй хөгжсөн, Өмнөд Солонгос 1970-аад оноос хэрхэн түргэн хөгжсөн, Японы өсөлт 1990-ээд оноос хэрхэн зогссон зэргийг харж болно.
Мөн Камбож улсад 1970-аад оны үед болсон аймшигт геноцидын улмаас хүн амын дундаж наслалт хэрхэн огцом унасан нь харагдаж байгаа. Энэ нь эдийн засгийн хөгжлийг ч удаашруулжээ.
Ерөнхийдөө Ази тивийн өнгөрсөн 50 жилийн түүхийг харахад тун ойлгомжтой бүтээл болсон нь харагдаж байна.
Эх сурвалж: Nikkei
| https://ikon.mn/n/1110 |
1111 | Таван Богд ХХК Toyota RAV4 автомашиныг санал болгож байна | СУРТАЛЧИЛГАА | 06/07/2017 09:00:00 | Toyota Motor Corporation-н албан ёсны борлуулагч Таван Богд ХХК Монгол орны уур амьсгал, замын нөхцөл, шатахууны стандартад нийцсэн Land Cruiser 200, Land Cruiser Prado 150, Land Cruiser 76, 78, 79, RAV4, Hilux pick-up, Alphard, Hiace загварын автомашинуудыг 8 жилийн хугацаатай, зээл олголтын шимтгэлгүй Хаан банкны лизингээр санал болгож байна. Лизингийн урьдчилгаа төлбөр 10%, сарын хүү 1.4%.
Toyota Motor Corporation RAV4 загварын автомашиныг 1994 оноос үйлдвэрлэж байгаа ба энэхүү автомашины нэр нь "Recreational Active Vehicle with 4-wheel drive" буюу “Дөрвөн дугуйгаар хөтлөх горимтой, идэвхтэй амралтын автомашин” гэсэн үгийн товчлол юм. RAV4-н эхний амжилтууд бусад бага оврын жипүүдийн амжилтын эх суурийг тавьсан байна. Ая тухтай, явдал зөөлөн, хурдтай, хүчтэй, эдийн засгийн хэмнэлттэй RAV4 автомашиныг бүсгүйчүүд сонгох нь элбэг. Ажлаа амжуулах, хүүхдээ зөөх гээд өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
Хаяг: CБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota төв.
Toyota автомашины худалдаа өдөр бүр 09:00-21:00, утас: 9411-2201, 9411-2202, 9411-2203, 9411-2204, 9411-2205, 9411-2209
Хаан банкны зээлийн эдийн засагчийн утас: 7577-7880.
Facebook хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/
Вэб сайт: www.tavanbogdllc.mn
| https://ikon.mn/n/1111 |
1112 | Гурван хүүхдийг галаас аварсан цагдаагийн хоёр алба хаагчийг шагналаа | ikon.mn | 06/06/2017 17:45:00 |
Гурван хүүхдийн халуун амийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар, “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт алба хаагчдад шагнал гардуулахдаа албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил, үүрэгт нь амжилт хүссэн юм.
Цагдаагийн дэслэгч Б.Баттулга “Бид өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл, шалгалт хийж явах үед Согоотын ... тоотод айлын хашаа шатаж байхыг хараад шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч байшин болон хажуу айлын хашаа руу орох эрсдэл үүссэн байсан.
Хажуу айлын хүнд нь “Онцгой байдлын газарт дуудлага яаралтай өгөөрэй” гэж хэлээд, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг намжаан, унтрааж байхад онцгой байдлынхан ирж, бүрэн унтраасан.
Гурван бяцхан хүүхдийг амь насыг галд өртөх аюулаас аварч чадсандаа хамгийн их баярлаж байгаа. Өнөөдөр шагнуулсандаа сэтгэл өндөр байна” гэж ярилаа.
Эх сурвалж: ЦЕГ | https://ikon.mn/n/1112 |
1113 | Сонгуульд ялалт байгуулж буй Х.БАТТУЛГЫН "Хүчирхэг Монголын төлөө" мөрийн хөтөлбөр | A.Жаргал | 07/08/2017 01:29:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт дуусаад байна.
Энэ удаагийн дахин санал хураалтаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр болоод байгаа юм.
Тиймээс бид та бүхэндээ нэр дэвшигч Х.Баттулгын энэ удаагийн сонгуулийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ бүрэн эхээр нь хүргэж байна.
ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ
Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна.
Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна.
Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна.
Эх сурвалж: АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн Төв штаб
(Компьютерийн дэлгэцээр ДАТА ВИЗУАЛ байдлаар харагдана)
| https://ikon.mn/n/1113 |
1115 | ҮЙЛ ЯВДАЛ: Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/07/2017 08:58:00 | Туушин зочид буудал, Соёмбо танхимд
10.00-16.00 цагт Азийн их сургуулиудын 6 дугаар чуулганыг /AUF/ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн чуулганд 11 орны 15 их сургуулийн төлөөлөгчид оролцож "Аж үйлдвэрийн 4-р хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь" сэдвээр чуулах юм.
Сүхбаатарын талбайд
11:00-16:00 цагт Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхим
11:30-12:30 цагт JCI ASPAC буюу Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтанд 51 орны 3,500 гаруй манлайлагч залуус оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Энэ уулзалтын талаар хэвлэлийн бага хурал болно.
АН-ын Мэдээлэл сурталчилгааны төвд
12:00 цагт АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай Мэтгэлцээний асуудлаар байр сууриа илэрхийлнэ. | https://ikon.mn/n/1115 |
1116 | Монголгүй Монгол | Р.Саруул | 06/07/2017 08:20:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Монгол Улсыг монгол хүнгүй, хятадаар дүүргэх ажлыг монголчууд өөрсдөө л хийж байгаа нь бодит үнэн болчхоод байна-
Бидний хэдэн монголчууд өвөр зуураа биесийнхээ хятад, хужаа, эрлийз, хурлийзыг цаг ямагт “баталсаар”. Бүгд энэ баталгаажуулалтад хамрагдаж байгааг үзвэл гурван сая хүний дийлэнх нь урд зүгээс гаралтай болж таарч байх шиг. Лав л УИХ-ын 76 гишүүнээс олонх болсон намд л харьяалагдаж байвал хэн ч байсан хамаагүй хужаа хэмээх нэр зүүдэг.
Тэгвэл хужаа гэж ер нь юу гэсэн үг юм бол. Толь бичиг шагайваас энэ нь цуйван, байцай шиг л монголжсон хятад үг бөгөөд үндсэн дуудлага нь “хуацьяо”, утга нь цагаач, одогч ажээ. Үүнээс харахад, бид хардаж сэрдсэн нэгнээ, эсвэл зүгээр л дургүйг нь хүргэсэн хүнийг “цагаач” гэж хочлоод, угийн монгол биш гэх утгаар доромжилдог байх нь. Гэхдээ шууд байдлаар хужаа гэдэг нь хятад цагаач гэх өгөгдлөөр хэрэглэгддэг.
Ямартай ч өнөөгийн халуун сэдэв болоод буй Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд нэр дэвшсэн гурван этгээд бултаараа монгол биш гэдгийг олон түмэн барин тавин “нотлоод” байгаа. Нэн түрүүнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ээжийн талын дээдчүүл Хятадаас нүүн ирж байсныг нүдээр үзсэн мэт өнгө будагтайгаар дүрслэн, бүр эмэг эхийг нь шувуун хөлтэй байсныг баталгаажуулсан патиарыг хаанаас ч юм олоод Фейсбүүк, Твиттэрээр цацаадахлаа.
Мөн үстэй малгайтай, урд зүгийн байрын царайтай нэгэн эрийн зургийг мөн аль нэг үеийнх нь өвөг гэж тайлбарлан түмэнд дэлгэсэн. Хамгийн гол нь, эдгээр зураг буух эзэнтэй, буцах хаягтай болох нь тун удалгүй тогтоогдож, захиалагч нь ч ил болсон билээ. Тодруулбал, мань хүний эмэг гэгдсэн хүн 1900-гаад оны үеийн хятад эмэгтэй, өвөг нь болсон этгээд харин Японы эзэн хааны армийн цэрэг байсныг эх зургаар нь таньсан юм.
Харин удаах нэр дэвшигч С.Ганбаатарыг үүн шиг “баталгаажуулаагүй”. Гэхдээ л ямар ч байсан хужаа гээд зүтгээд байгаа хүн олон. Мөн АН-ын алтан хараацай Х.Баттулгыг бараг л сүүлчийн монгол хүн мэтээр сурталчилж байсан ч одоо бол Төвөдөөс цагаачилж ирэгсдийн үр хойч гээд бараг л нотолчихсон.
Энэ нотолгоонуудыг эсэргүүцсэн хэн нэгэн шууд л хужаа нарын эгнээнд шилждэг нь бүр ч сонирхолтой. Дээл өмсөөгүй бол хужаа, хятад хоол идсэн бол хужаа, дотор хүнтэй эелдэг харьцсан бол хужаа, Эрээнээс бараа зөөсөн бол хужаа, эсвэл ерөөсөө л хэн нэгний дургүйг хүргэсэн л бол хужаа болж хувирна. Үүнээс харахад, Монголд монгол хүн үлдээгүй аж. Хачирхмаар нь, энэ Монголыг хятаджуулж, монгол хүнийг хужаа болгох бодлогыг зөвхөн монголчууд л өөр зуураа хийцгээж, өөрсдөө нотолж байгаа нь харамсмаар.
Тэгвэл Монгол дахь хужаа нарын түүх яг хэдийнээс эхэлсэн юм бол
Ямар ч гэсэн, дэлхий ертөнц хэлбэр дүрсээ олж, амьд амьтан үүссэн цаг хугацааг шинжлэх ухаан хэзээ ч баталж чадаагүй ба таамаглах төдий алхмыг хийсэн. Харин хүн бий болсон цаг үеийг багахан зөрүүтэй ч их л ойрхноор батлаад байгаа. Хүн гээч амьд бодгаль бий болсноосоо хойш төд удалгүй ухаан сэтгэхүйтэй болж, улмаар хамтран бүлэг, овгоороо аж төрж, түүнийгээ бэхжүүлж явсаар улс гэрээ төвхнүүлцгээжээ.
Ерөөс хүн суурьшсан газар орон бүрд тодорхой хил хязгаар бүхий төрт улсууд бий болсон бөгөөд манай урд хөрш нэгдмэл түүхээрээ дэлхийд гайхагддаг. Харин бидний өвөг дээдэс хэзээнээсээ эрэмгий эрэлхэг, омголон, нүүдлийн аж ахуйгаа алдаагүйн учраас аян дайнч байсан аж. Ингээд Ази тивийн төв, зүүн, зүүн хойд хэсэгт Монгол, Хятадын өвөг дээдсүүд хилээ зурчихсан байгаа юм.
Түүхийн эхнээсээ л суурьшмал соёлыг сонгосон хятадууд нүүдэлчдийг бодвол илүү амар тайван аж төрж байсан тул шороон түмээрээ үржих нөхцөл нь илүү байсан бололтой. Харин орондоо орох завгүй бидний өвгөд илүү сайн бэлчээр нутгийг олохын төлөө шаргуу эрэл хайгуул, аян дайн хийж байсан учраас анхнаасаа л цөөхүүлээ байжээ.
Улмаар урд зүгийг байнга л уулгалан довтлох болж, энэ хэрээр эзэлсэн газар нутагтаа өөрийн зүгээс удирдах төлөөлөгчийг суулгаж, зөрүүлээд өнгө зүстэй эмс охид, уран гартнууд, эрдэмтэн мэргэд гэх мэтсийг өөрийн газартаа авчирч байсан байна.
Ингэж Монгол, Хятадын хүн ам шилжин суурьших үндэс хаа байсан мянга мянган жилийн өмнөөс тавигджээ. Гэсэн хэдий ч бидний зүс царай, бид бялдрын байдал арай өөр хийгээд монголчуудын эртний цус хамгаалах бодлогын улмаас урд зүгээс хатан булааж авчирч, хаа нэг цус холилдох явдлыг эс тооцвол тэгтэл их байсангүй. Ерөөс Өвөр Монголыг алдсаныг эс тооцвол монголчууд Хятадад эзлэгдсэн түүх байхгүй. Хүннү гүрнээс нааш Монголын эзэнт гүрний эцсийн задрал хүртэлх хугацаанд ч урд зүгийнхэн биднийг дарласан удаа байхгүй юм. Харин Манжийн эрхшээлд орсон үеийг олонх монголчууд Манж, Хятадын эрхшээлийн үе хэмээн андуурдаг.
Гэвч Манж гээч нь бидний нэгэн адил хүчирхэгжсэн нүүдэлчин аймаг бөгөөд тэдний хамаг соёл, бодлого нь Юаниас хуулбарласан тул харин ч монголчуудад тэгтэл аймшигтайгаар тусаагүй. Түүгээр ч үл барам Манжийн ноёрхлын үед монгол хүн хятадтай ураг барилдах, садарлах, санаа нийлэхийг хуулиар хориглож байсан баримт бий.
Цаг хугацааг бүр наашлуулбал, Нийслэл хүрээнд хар хятадууд үй олноор бужигнаж, эмс охидтой нийлэн эрлийзүүд үй олноор төрсөн тухай социализмын үеийн буруу суртал өдгөө олон хүний тархинд арилшгүй үлджээ.
Гэтэл бидний өвөг дээдэс тэнэг байгаагүй тул онцын шаардлагагүй бол хүрээн дэх хятадуудтай үг ч дуугардаггүй байсан тухай баримт өдгөө Франц, Герман зэрэг барууны сурвалжуудад тодоос тод бий. Тэр үед бүх зүйл заагтай, хэн нь хэн бэ гэдэг нь туйлын тодорхой байсныг одоогийн түүхчид олон сурвалжаас баталсаар байгаа. Жанчхүүгийн даваа гэгдэх Монгол, Хятадын хил нь социалист зохиолчдын хэлдэгчлэн хужаа нарын шаахайн мөрөөр дүүрэн байсангүй, нааш орж ирэх хятад хүнд одоогийнхоор хүнд нөхцөл бүхий виз олгодог байсан нь ч түүхэн баримтад бий.
Харин Манж гүрэн нуран унасны дараах Хятадын бодлогод монголчуудыг уусгах явуулга байсан ч монголчууд тэнэг биш учраас эсэргүүцэн, тэмцэж байсныг хүмүүс сайн мэдэх ёстой. Тиймээс мөнөөх харанхуй, бүдүүлэг, яр тэмбүүндээ баригдсан гэгдэж, гүтгэгдэж байсан буурай өвөг дээдэс маань биднийг эрлийзжих аюулаас аварч, дараагийн үедээ өгсөн нь 70 жилийн социализм руу тэмүүлсэн аав, ээж нар маань юм.
ЗХУ-ын хатуу хяналт дор байсан 70 жилийн хугацаанд Монголын хүн амын байр байдал маш тодорхой байсан гэдэг. Хэн нь хятад, эрлийз, хэн нь барга цахар, хэн нь аль газраас гаралтай гэдгийг маш сайн тодорхойлж, төрийн өндөр албан тушаалд цэвэр монгол хүнийг л томилдог байсан. Өөрөөр хэлбэл, хятад болон эрлийз хүмүүст албан тушаал ахих, дээд боловсрол эзэмших, Орост сурах гэх мэт боломжууд бүгд хаалттай байсныг тэр үеийнхэн цөм гэрчилнэ. Тэр ч бүү хэл, хятад цустай хүнтэй суусан монгол хүнд ч энэ боломжууд хаагддаг байсан.
Дотоод яам гэх газрын мэдэлд эдгээр иргэдийн дэлгэрэнгүй, нарийн намтрыг хадгалах маш том архив байсан ба ардчилал руу хөл нийлүүлэн алхсан эхний хоёр жилд үүнийг бүрэн устгасан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Хэдийгээр сэм яриа ч, энэ тухай үгс хаа сайгүй сонстдог. Нэг үгээр, БНМАУ социализмаас татгалзан, Намын төв хороо татан буугдаж, үнийн өсөлт, нийгмийн эмх замбараагүй байдал газар авахтай зэрэгцэн өнөөх чанга хяналт алдагдсан юм.
Энэ байдал маш олон цагаач иргэнд ашигтайгаар тусахын зэрэгцээ, залуусаар толгойлуулсан, ажилчин голдуу гаралтай хүмүүсийн тэмцэлд хамтран орж, өөрсдийн хавчигдмал байдлыг үгүй хийх боломж хайсаар олсон нь мөнөөх архив. Учраас мэдэхгүй залуустай нийлэн төр рүү дөхсөн тэдгээр эрлийз хүмүүст архив устгах боломж ч гарсан бололтой.
Цаг төрийн эргэлт хуучин төрийн удирдлагууд, хяналтыг гардан гүйцэтгэдэг байсан хүмүүст тун хүнд цохилж болж, болгоомжлолын үүднээс амаа хамхихад хүргэсэн гэдэг. Зарим нэг ах зах хүний ярианаас сонсоход тухайн үед төрийн эрхийг авсан нөхдөөс маш их дарамт ирж, ногоон малгайтнуудын шинэ үе гарах айдсыг бий болгосон ч гэдэг юм. Үүнийг Монгол Улсад аж төрж буй бүртгэлтэй иргэдийн доторх зааг ялгааг санаатайгаар үгүй хийсэн явдал гэж үзэхэд хилсдэхгүй биз. Тиймээс одоо бид хэн нь яг цэвэр хятад, эрлийз, хужаа гэдгийг батлах нотолгоо үгүй. Ам дамжсан ярианд итгэнэ гэдэг бүр ч шударга биш явдал.
Дээр бичсэндээ эргэн ороход, манай гурван нэр дэвшигчийн нийгмийн байр байдлыг судлан үзвэл хятад, эсвэл төвөд цагаач нарын үр удам гэдгийг батлах ямар ч баримт үгүй болсон ба үүнийг 1990-ээд оны эхээр устгаж, үгүй хийжээ.
Хүн тус бүрээр нь шүүвэл, М.Энхболд нь Боржигон овогтой, энэ нь Монгол, тэр дундаа халхуудын дундах түгээмэл, хамгийн том овог. Түүний эцэг Миеэгомбо нь Төв аймагт төрсөн хүн. Тэрбээр дунд сургуулиа дүүргэсний дараа ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд очиж суралцан 1959 онд эдийн засагч мэргэжлээр төгсжээ.
“БНМАУ-ын ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн биш хүрээний роль” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалсан байна. Харин 1981 онд профессор цол хүртжээ. 1959 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1960 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, проректор, ректорын ажлыг хийж байжээ. Хэрвээ энэ хүн үнэхээр хятад хүнтэй ханилсан бол энэ хүртэл явахгүй, ЗХУ руу бол бүр зүглэх ч боломжгүй байсан юм.
Харин Х.Баттулгын хувьд Баянхонгорын уугуул. Аав Ж.Халтмаа нь бөхийн засуул байсан гэдгийг бүгд мэднэ. Ж.Халтмаа нь 1916 онд төрсөн, Ламын гэгээний хийдэд шавилан сууж, цэрэгт яван дайнд оролцож, бичиг үсэгт суралцсанаар Аж үйлдвэрийн комбинатын суурийг тавилцсан нэгэн байжээ. Түүнийг Төвөд гаралтай гэдгийг батлах нэг ч зүйл үгүй.
Ингээд бодохоор, Монгол Улсыг монгол хүнгүй, хятадаар дүүргэх ажлыг монголчууд өөрсдөө л хийж байгаа нь бодит үнэн болчхоод байна даа.
| https://ikon.mn/n/1116 |
1117 | Нүүрс олборлогчдын тусгай зөвшөөрлийг цуцаллаа | Өглөөний сонин | 06/07/2017 08:28:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Налайх дүүрэг дэх нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Учир нь, тус дүүрэгт нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжээс шалтгаалан иргэдийн байшин цуурах, суулт өгөх зэрэг асуудал үүсээд байсан юм. Үүнтэй холбогдуулан АМГТГ-аас хэвлэлийн хурал хийж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 31 тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуй нэгжийн хоёр зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.
“Жиншетан" ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд “ ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Тодруулбал, эхний ээлжид холбогдох хуульд заасан бичиг баримтын бүрдүүлэлт, орд ашиглах ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг судалж үзэхэд зөрчил гаргасан “Жиншетан” ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд” ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.
Дашрамд дурдахад, 1992-2017 оны хооронд тус дүүрэгт нүүрс олборлогч компанид ажиллах үедээ 735 хүн осолд өртөж, 234 хүн нас барсан байна. Иймд, эдгээр зөрчлүүдийг арилгах тухай холбогдох төрийн байгууллагууд өнгөрсөн онуудад олон удаагийн төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.
| https://ikon.mn/n/1117 |
1118 | Катарыг ганцаардуулахыг Трамп дэмжсэн нь Вашингтоны бодлоготой зөрчилдлөө | Р.Төмөр, ikon.mn | 06/07/2017 08:31:00 |
Арабын ертөнцөд өрнөж байгаа дипломат маргаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хутгалдлаа.
Уг нь Ойрх Дорнод дахь Америкийн хамгийн том цэргийн бааз Катарт байрладаг юм. Гэтэл Трамп Катарын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа Саудын Араб тэргүүтэй орнуудын бодлогыг магтан сайшааж байгаагаа твиттер хуудсандаа бичсэн байна.
Тэрээр өнгөрсөн сард Саудын Арабт айлчилж, экстремизмийн эсрэг үг хэлсэн нь Арабын орнуудыг зоригжуулж, Катарын эсрэг арга хэмжээ авахад хүргэлээ гээд өөрийн айлчлалынх нь үр дүн гарлаа гэж мэдэгдсэн юм.
Трамп бас энэ алхмыг терроризмийн аюулыг төгсгөл болгох эхлэл юм гэж бичсэн байна.
Хэдийгээр ерөнхийлөгч нь ийм мэдэгдэл хийсэн ч өчигдөр Пентагон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж, АНУ-ын цэргийн баазыг нутагтаа байрлуулж байгаа Катарыг сайшаасан мэдэгдэл хийжээ. Сэтгүүлчид Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жэф Дэвисээс Катар улс терроризмийг дэмждэг эсэхийг асуухад тэр “Би энэ асуултад хариулах хүн биш. Тэд манай маш чухал аль-Удэйд баазыг нутагтаа байрлуулдгийг л би мэднэ” хэмээн хариулжээ.
Катарын аль-Удэйд баазад одоогоор АНУ-ын 8,000 цэрэг байрлаж байгаа нь Ойрх Дорнодын хамгийн том бааз болгож байгаа юм. Мөн АНУ эндээс Сири, Ирак дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагааг явуулдаг.
Трампын мэдэгдлээс өмнө буюу Даваа гарагт АНУ-ын төрийн департмент Арабын ертөнцөд гарсан дипломат маргааныг яриа хэлэлцээрийн аргаар зохицуулах хүслээ илэрхийлсэн юм.
Харин Трампын мэдэгдэл дээрх бүх байр суурийг нэг мөсөн үгүйсгэсэн явдал болжээ. Террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг гэсэн шалтгаанаар Саудын Араб тэргүүтэй хэд хэдэн орон Катараас дипломат харилцаагаа салгаж байгаагаа Даваа гарагт мэдэгдсэн юм.
Тэд Катар Эйрвэйз компанийн нислэгийг хүлээж авахгүй байх, Дохад төвтэй Аль Жазира сувгийн лицензийг цуцлах зэрэг эдийн засгийн хориг авч эхэлжээ. Мөн Катарын гол экспортын бүтээгдэхүүн болох шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийг хаах арга хэмжээ авч магадгүй байна.
Эх сурвалж: Japan Today
| https://ikon.mn/n/1118 |
111a | Л.Чинбатад зөвшөөрөл өгчихөөч | Г.Ганчимэг Монголын мэдээ | 06/07/2017 08:47:00 |
"Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат
“Эхнэрийн урхи” дуусаж сонгуулийн урхи эхлэн нэр дэвшигчдийн сайхан занд бялуурсан зуны тэргүүн сард нийгмийн олон асуудлыг чихнийхээ хажуугаар өнгөрөөх шинжтэй. Уг нь сонгууль болдгоороо л болж, ард түмэн амьдардгаараа л амьдарна. Харамсалтай нь зарим нэгэн хүн сонгуулийн дараа Монголд амьдрахгүй юм шиг хэт их улстөржиж байх юм. Үр хүүхэд нь ч энд үлдэхгүй мэт аашлаад байх бололтой.
Уг нь монголчууд “Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг” гэдэг философитой ард түмэн. Гэтэл бүх анхаарлаа сонгуульд зориулагчдад нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүүхдийн тоглоомын талбайн хүртээмж, чанар, аюулгүй байдал зэрэг нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлууд нэг л жижигдээд байгаа бололтой. Хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль тарж, зуны амралт хэдийнээ эхэлчихсэн.
Бяцхан иргэд маань зуны гурван сард нар салхитай илүү нөхөрлөж, бөөн бөөн Д витамин хуримтлуулан ирэх өвлийг ханиад шуухитнаагүй, эрч хүчтэй давбал зүгээр сэн. Өнөөдөр хүүхдүүд төдийгүй томчууд хүртэл Д витамины дутагдалд орчихсон гэдэг судалгааг эмч нар гаргачихсан л байгаа. Гэтэл энэ улсад иргэдийн эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөөстэй. Мэргэжлийн хүмүүс судалгааг нь хийж өгөөд байхад ч огт тоож байгаа юм алга, эрхэм дарга нарт.
Үүний нэг тод жишээ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн амралт зугаалгын бүс биш “Нарантуул”-ын нэг хэсэг буюу гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчид, илүү дутуу харсан доншуурчдын цуглардаг цэг болж байгаа явдал юм. Ийм орчинд хүүхэд хөгшид яаж тав тухтай салхилах вэ. Ядаж л чанар, стандартын шаардлагад нийцсэн, хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон зориулалтын тоглоом нэг ширхэг ч үгүй. Зөвхөн өнөө маргаашаа аргацааж, мөнгө олохын төлөө л улайрч буй хэдхэн хүний хэтэвчийг зузаалж байгаа нь тэгтлээ нууж хаацайлаад байхаар зүйл биш.
Ийм л үед төр төмөр нүүрээ харуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ирээдүйн эздэд нь жинхэнэ утгаар нь зориулбал яасан юм бэ. Яах вэ, мөнгө санхүү нь хэцүү байж болно. Гэтэл үүнийг чинь шийдээд өгье. Хариуд нь үр хүүхдүүдээсээ болоод та нараас сохор ч зоос нэхэхгүй. Харин ч өнөөдрийн бяцханууд байтугай хожим хойно ч тэдний үр ач нар тоглож наадах, салхилж зугаалах ая тухтай орчин, Монголын байтугай дэлхийн жишиг, чанар, стандартад нийцэх тоглоомын талбай байгуулаад өгье. Тэр ч байтугай хүрээлэн буй орчны арчилгаа тордолгоог нь хийж өгнө.
Үүний тулд ганцхан хотын даргын гарын үсэг л хэрэгтэй гэж хэлээд байхад яасан юм ойлгодоггүй юм бэ. Ингэснийхээ төлөө хотоос, улсаас нэг ч төгрөг авахгүй. Хувийн хэвшлийнхэн бүх зардлыг гаргая. Хожим нь хүүхдүүдээ агаар салхинд гарсны төлөө шийтгэж байгаа юм шиг “Тоглоомон дээр тоглосон” гэж ямар ч үнэ төлбөр нэхэхгүй гэдгээ цагаан дээр хараар бичээд олон нийтийн цахим сүлжээнд нийтлэн маш их дэмжлэг авчээ, “Гацуурт”-ын Л.Чинбат.
Даанч, долоо хоногийн өмнө гарсан энэхүү санал санаачилга иргэдийн дэмжлэгийг маш их авч байгаа ч эрх мэдэлтнээс газрын зөвшөөрөл гэгчийг хүлээн зөвшөөрүүлж, ганц гарын үсэг авч чадсангүй. Уг нь сонгуулийн амлалтаас ч илүү амттай, амьдралд ойрхон, үр өгөөжтэй ажил болно доо. Төр хийж чадахгүй зүйлээ хөрөнгө чинээтэй, сэтгэл зүрхтэй хүмүүс, хувийн хэвшлийнхнээр хийлгэж яагаад болдоггүй юм бэ. Тэгээд ч энэ Монгол Улсын газар шороог ирээдүйн эздээс нь юунд харамлав.
| https://ikon.mn/n/111a |
111b | Парисын Дарь эхийн сүмийн гадаа цагдаа руу довтолжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/07/2017 08:49:00 |
Жуулчдын гол төвүүдийн нэг болох Парисын Дарь эхийн сүмийн гадаа нэгэн этгээд цагдаагийн ажилтан руу алхаар зэвсэглэн довтолсон хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.
Халдлага үйлдэгч нь “Үүнийг Сирийн төлөө” гэж хашхирч байсныг дотоод хэргийн сайд мэдээлсэн байна. Парисын прокурор энэхүү явдалд терроризмийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Халдлагад өртсөн цагдаа бага хэмжээний бэртэл авсан байна. Өөр нэг цагдаа довтлогч руу гал нээж цээжинд нь шархдуулжээ.
Тухайн үед олон зуун жуулчин сүм дотор байсан байна. Хэргийг шалгах хугацаанд жуулчдыг сүмд цоожилж, гарахыг хоригложээ.
2015 онд 130 орчим хүний аминд хүрсэн Парисын террорист халдлагаас хойш Франц улсад онц байдал тогтоогоод байгаа юм.
Халдлага үйлдэгчийн биеэс гал тогооны хутга, Алжирийн оюутны үнэмлэх олдсон байна. Одоо түүнийг эмнэлэгт эмчилж байгаа аж.
Европын орнуудаас Франц улс террористуудын гол бай болоод байгаа. Сүүлийн үед Францын хэд хэдэн хотод ийм ганцаарчилсан халдлагууд гарсан юм.
Эх сурвалж: BBC | https://ikon.mn/n/111b |
111c | Стандартгүй тоглоомын талбайн “ХАМГААЛАГЧГҮЙ” хохирогчид | Н.Батзаяа, Монголын мэдээ | 06/07/2017 09:09:00 |
Монгол Улсдаа хамгийн ачаалал өндөртэйд тооцогдох ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсох иргэдийн ихэнх хувийг мөчдийн хугарал буюу гар, хөлөө хугалсан хүүхдүүд эзэлж буй талаарх “Ясны хугарал гамшгийн хэмжээнд хүрчээ” нэртэй сурвалжилгыг өмнө бид бэлтгэн хүргэсэн билээ. Харин энэ удаа хүүхдүүдийн гар, хөл хугарах болсон шалтгааныг эрэн сурвалжиллаа.
ГССҮТ-өөс сурвалжилга хийж байх үед гар, хөлөө гэмтээсэн хүүхдүүдийн цөөнгүй хэсэг нь байрныхаа гадаах хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад бэртсэн гэх хариултыг өгсөн юм. Тус төвийн эмч нар ч мөчдийн хугаралтай хүүхдүүдийн дийлэнх нь гадаа тоглох үедээ бэртсэн байдаг хэмээн тайлбарласан. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжилга”-аараа Монгол Улс орон сууцын гадаах хүүхдийн тоглоомын талбайн стандарттай эсэх, тоглоомын талбай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа болон эцэг, эхчүүд орон сууцынхаа тоглоомын талбайд хэр сэтгэл хангалуун байдгийг сурвалжиллаа.
Монгол Улс хүүхдийн тоглоомын талбайн стандартгүй гэв
100 айлд байрлах нэгэн орон сууцын хорооллын хүүхдүүд “бөгс эргэх” зайгүй хэцүүхэн талбайд тоглож харагдана. Тодруулаад хэлбэл, бидний хэлж заншсанаар 11 дүгээр хороололд байрлах “Голомт” банктай орон сууцын хүүхдүүд гэр хорооллын айлын дунд зэргийн “амбаар” шиг талбайд тоглож байх юм. Хүн харахад чөлөөтэй ч хөдөлж, хүссэнээрээ ч гүйж чадахааргүй юм шиг талбайд тус байрны хүүхдүүд эргэн тойрондох аюулыг ч үл ажран тоглож байв. Тоглоомын талбай жижигхэн бас дээрээс нь цементээр цутгажээ.
Цементэн хавтан дээр хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвч барьсан байлаа. “П” хэлбэртэй тус байрны голд байрлах тоглоомын талбай машин замд тун ойрхон. Уруу байрлалтай. Учраас хүүхэд бөмбөгнийхөө араас гүйж байгаад машин доогуур орохгүй гэх баталгаа үгүй. Энэ бол Улаанбаатар хотын төвд сүндэрлэх үй түмэн барилгуудын ганцхан жишээ. Бодит байдал ийм ч бид харсан ч хараагүй мэт, хэлээ хазаад, нүдээ аниад өнгөрдөг. Гэтэл манай улсад орон сууц худалдаж авна гэдэг “тэнгэрийн умдаг” атгасантай адил.
Банкны өндөр шаардлагыг арай гэж давсан иргэд өндөр хүүтэй зээлд хамрагдан өөрийн гэсэн орон сууцтай болж буй. Гэвч худалдаж авч буй орон сууцын маань тоглоомын талбай аюулгүй байдлыг хангасан уу гэдгийг анзаарч, бодолгүй шууд худалдан авалт хийдэг. Эцэст нь үр хүүхдүүд маань гар, хөлөө хугалж, ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсогчдын эгнээнд шилжиж байна. Харин үүнд хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй.
Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд манай улсад хүүхдийн тоглоомын талбайн ямар стандарт мөрдөгддөг, үүнд хэн хариуцлага тооцдог эсэхийг тодруулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг зорив. Бид энд холбогдох мэргэжилтнээс тодруулга авах гэсэн ч “Энэ талаар ярилцлага өгөх боломжгүй. Манайх энэ талаарх асуудлыг хариуцдаггүй. Зургаан жилийн өмнө хариуцдаг байсан. Манай улсад хүүхдийн тоглоомын талбайн стандарт гэж байхгүй” гэх хариултыг өглөө.
Хүүхдүүд цементэн талбай дээр унаж, бэртэж байна
Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хариуцахгүй, манай улсад энэ талаарх стандарт ч байхгүй гэх хариултыг өгсөн учраас бид иргэдтэй уулзаж ярилцахаар Баянгол дүүргийн VI хороонд очив. Биднийг очих үед хүүхдүүдийн сургууль цэцэрлэг амарсан болохоор тэр үү өдрийн хоолны цаг болсон ч 44 дүгээр байрны гадаа хэдэн хүүхдүүд тоглож байлаа. Бид тоглоомын талбайн ойролцоо зогсох нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцсан юм. Түүнийг И.Сарангэрэл гэдэг бөгөөд 44 дүгээр байрны оршин суугч хэмээн өөрийгөө танилцуулсан.
Тэрбээр “Би бага ангид сурдаг хоёр хүүхэдтэй. Манай байрны тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гэж хэлэхэд тун бэрх. Хамгийн аюултай нь гэвэл, хүүхдийн тоглоомын талбайд машин оруулж тавьдаг. Үүнээс болж хүүхдээ хараа хяналтгүй тоглуулна гэдэг үлгэр гэх үү дээ. Энэ тэндээс ёрдойж гарсан төмөрт хүүхэд хөл, гараа авчих гээд их хэцүү шүү дээ. Жил бүр л төсөвлөсөн гээд хэдэн тоглоом тавьдаг. Гэхдээ тэр нь жил болохгүй эвдэрчихдэг. Гэх мэт асуудал олон.
Иргэд хий дэмий бухимдахаас өөр аргагүй шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд миний хүүхэд тоглож байгаад гэмтэхийн бол хариуцлага хүлээх газар хаана ч байхгүй. Түүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай цементэн талбайтай. Түүнийгээ ч гүйцэт хийж дуусгаагүй, цагаан шороо бужигнаад л байж байдаг. Чи ч харж байгаа байх. Уг нь нийтийн эзэмшлийн талбайд хувийн компани барилга барих гэхэд зөвшөөрөл өгөхгүй байсан гэсэн. Тэр компани тоглоомын талбайг чинь тохижуулж өгье гэсэн юм билээ. Тэгээд одоо бүрэн ч тохижуулаагүй нэг дутуу юм үлдсэн. Түүнд нь хүүхэд тоглоод л байх юм даа” гэв.
Энэ мэтчилэн дүр зураг Нийслэлийн аль ч дүүрэгт харагдана. Ийнхүү ярилцсаны дараа бид Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу бидний хэлж заншсанаар 19 дүгээр хорооллын оршин суугч Т.Дашнямтай ярилцав. Тэрбээр байрныхаа гадаах хүүхдийн тоглоомын талаар “Манай дүү таван настай. Байрны гадаах тоглоомын талбайд тоглож байгаад унаад гараа хугалчихсан.
Гэхдээ хариуцлагыг нь хэн ч хүлээгээгүй. Бид өөрсдөө эмчилгээний зардлаа гаргасан. Ер нь зөвхөн манай байр гэлтгүй Улаанбаатар хотод байгаа ихэнх орон сууцын тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй. Цемент цутгачихсан. Манай дүү цементэн дээр унаад л гараа хугалсан. Өөр олон хүүхэд бий, гар, хөлөө гэмтээсэн.
Гулсуур, дүүжин даажин, савлуур ч хэцүүхэн. Бүр цементэн хавтантай тоглоомын талбайд савлуур хүртэл байрлуулчихсан байдаг. Тэр нь дээрээс унасан хүүхэд ямар гэмтэл авах нь тодорхой шүү дээ. Толгой тархиа гэмтээх асуудал бол бүр олон. Ер нь манай улсад стандарт байдаг ч юм уу бүү мэд” хэмээн ярилаа.
Монгол Улс дөрвөн стандартыг дагаж мөрддөг
Олон улсад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар есөн стандартыг тогтоосон байдаг гэнэ. Харин манай улс үүний дөрвийг нь л дагаж мөрддөг аж. Тодруулбал, дээрх дөрвөн стандартад орон сууцын гаднах талбай хурц ирмэггүй, автозам, машины зогсоолоос хол, зогсоолын дээр байрлуулахгүй зэрэг заалтыг тусгажээ.
Гэвч манай улсад энэ стандарт бүрэн мөрдөгдөж чадахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын стандартад зогсоолын дээд талд хүүхдийн тоглоомын талбайг байрлуулж болохгүй гэж заасан хэдий Нийслэлийн баригдсан орон сууцууд зогсоол нь дээр тоглоомын талбай барьсан байх нь энүүхэнд. Мөн бид томоохон хотхонуудад очсон.
Тухайлбал, “Маршал таун” зэрэг томоохон хотхонуудын тоглоомын талбай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, резинэн хавтан зэргийг байрлуулсан байлаа. Мөн хүүхэд тоглоход тохиромжтой том тоглоомын талбай, олон төрлийн тоглоомыг ч суурилуулжээ. Манай сурвалжлах хэсэг хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хариуцсан байгууллага болон барилгын зөвшөөрөл олгодог НХТЕТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
А.Гэрэлт-Од: Стандартын дагуу эсэхийг бид мэдэхгүй
/Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга/
-Дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн газар байшин хорооллын хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлыг хариуцдаг гэлээ. Танай дүүргийн хувьд ямар ажил хийж байна вэ?
-Бид Чингэлтэй дүүргийн хэмжээнд бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай гэсэн хоёр байдлаар байшин хорооллын дундах орчныг тохижуулдаг. Бичил цэцэрлэгийн хүрээнд томоохон талбайнуудад ногоон байгууламж бий болгож, мод тарьж байна. Тоглоомын талбайн тохижилтын ажлын хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зөөлөвчтэй резинэн хавтанг байрлуулдаг.
Хүүхдийн тоглоомын талбайд ногоон байгууламж илүү их байгуулахыг эрмэлздэг ч талбай багатай учраас төдийлөн хангалтай байж чаддаггүй. Бид иргэд болон СӨХ-ноос ирсэн саналаас хамаарч гулсуур, сагс болон хөлбөмбөгийн талбай барьдаг.
-Зөөлөвчтэй резинэн хавтан суурилуулахыг хичээж байна гэлээ. Гэтэл нийслэлийн ихэнх орон сууцын тоглоомын талбай цементэн хавтантай байхад зарим нь резинэн байдаг. Ер нь манай улсад хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаг уу?
-Сүүлийн найман жилийн хугацаанд гулсуурын доод талд резинэн хавтан байрлуулж байгаа. Харин стандарт нь хангадаг эсэх талаар хүмүүс үргэлж шүүмжилдэг л дээ. Хаймар үнэртээд байна, хүүхдийн эрүүл ахуйд нөлөөлөөд байна гэдэг. Гэхдээ хүүхдүүдээ цементэн дээр тоглуулж байснаас резинэн хавтан нь дээр гэж үзсэн. Учир нь цементэн дээр унаад гар, хөлөө хугалах эрсдэл илүү өндөр.
Тиймээс БНХАУ болон Монгол Улсдаа үйлдвэрлэсэн резинэн хавтанг хүүхдийн тоглоомын талбайд байрлуулж байна. Стандартын шаардлага хангах эсэхийг мэдэхгүй. Мэргэжлийн байгууллага гаргана. Бид аль болох хүүхдүүдийг унаж, бэртэх аюулаас хамгаалаад л явж байна. Амьсгалын замын өвчлөл үүсгэдэг бол мэргэжлийн байгууллага нь гаргаад ирж болно. Одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй. Мөн бид тоглоомын талбайд хайрга, элс дэвсэж байгаа.
-Энэ жил хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахад ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Дүүргийн хэмжээнд 70 гаруй бичил цэцэрлэг, тоглоомын талбай байдаг. Бид тохижилт үйлчилгээний компанитай гэрээ байгуулаад арчлалт, цэвэрлэгээ хийдэг. Энэ жил тоглоомын талбай байгуулах ажил байхгүй. Тиймээс хуучин тоглоомын талбайг сэргээн засварлахаар болсон. Одоогоор байшин хорооллын дундах таван тоглоомын талбайн засварыг хийгээд дуусаж байна.
Д.Хан-Уул: Зураг төслийнхөө дагуу бариагүй бол хүлээж авахгүй
/НХТЕТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/
-Барилга барих зөвшөөрлийг олгохдоо хүүхдийн тоглоомын талбайд ямар шаардлага тавьдаг вэ?
-Манай байгууллага Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих барилга, байгууламжийн зөвшөөрлийг олгодог. Хүүхдийн тоглоомын талбайн тухайд барилгынхаа зураг төсөлд тусгасан байдаг. Тухайлбал, томоохон цогцолбор барилга барьж байгаа тохиолдолд тохижилтын ажлыг иж бүрэн хийх шаардлага тавина. Мөн өмчилсөн газар, бага талбайд барилга барьж байгаа тохиолдолд тухайн орчныхоо хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн тохижилтын ажил хийх шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьдаг.
Зураг төсөлд нь ч тусгаж өгдөг. Энэ асуудлыг яагаад онцолж байна вэ гэвэл, хотын төв буюу барилгажсан хэсэгт газар олголт харьцангуй жижигхэн байдаг шүү дээ. Хот байгуулалтын тухай хуульд нийт газрын 30 хувьд ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийнэ гэж заадаг. Уг заалтын дагуу компаниудад шаардлага тавьдаг. Гэхдээ 30 хувь гэдэг хангалттай хэмжээ биш л дээ. Маш бага хэмжээ.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 166 тоот тогтоолоор “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах тухай” журам батлагдсан. Уг журмаар нэгэнт барилгажсан орчинд нийтийн эдэлбэр газрыг хэрхэн тохижуулах, иргэн хуулийн этгээдийн хөрөнгөөр барих бол яах эсэхийг зохицуулдаг.
-Хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаг гэлээ. Стандартад заасан ямар нэгэн нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд тухайн барилгыг ашиглалтад хүлээж авах уу?
-Эхлээд барилгын зураг төслийг баталдаг. Зураг төсөл гурван үе шаттай. Нэгдүгээрт, эхний загварчлалын зургийг манай байгууллага баталдаг. Загвар зурганд тухайн байгууламжийн аль хэсэгт ногоон байгууламж байгуулах, ямар төрлийн тоглоомын талбай байх, хэдэн машины зогсоолтой байх зэргийг баталгаажуулдаг. Түүнийг нь дараагийн үе шатны зураглал хийхдээ нарийвчлан гаргадаг. Зураглалын дагуу эсэхийг Улсын комисс хүлээж авахдаа үзэж, шалгадаг. Хэрвээ зураг төслийнхөө дагуу бариагүй бол хүлээж авдаггүй.
-Хүүхдүүд цементэн хавтантай тоглоомын талбайд тоглож байгаад гар, хөлөө хугалах нь ихэссэн. Хүүхдийн тоглоомын талбайн стандартад ямар хавтантай байх талаар заасан уу. Сүүлийн үед зарим барилга резинэн хавтантай болсон байна?
-Тийм зургийн стандартчилал байлгүй яах вэ. Мод хоорондын зайг ч хүртэл зааж өгсөн. Бага насны буюу 1-5 насны хүүхдийн тоглоомын стандартын хэмжээг хүртэл зааж өгдөг. Өсвөр насны хүүхдүүдийнх тусдаа хэмжээтэй.
-Орон сууцын гаднах хүүхдийн тоглоомын талбайн хавтан цементэн байх уу, резинэн байх уу гэдгийг барилгын компани нь зураг төслөө гаргахдаа өөрсдөө шийддэг гэсэн үг үү?
-Зураг төсөл хийх үед тухайн компанид зургийн компани мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Мэдээж мэргэжлийн хүн барилгын зураг төсөл гаргаж байгаа бол бага насны хүүхдийг цементэн дээр тоглуулахгүй шүү дээ. Барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа зураг төслөөсөө зөрсөн тохиолдол гардаг. Зураг төсөлдөө хүүхдийн тоглоомын талбай резинэн хавтантай байна гэчхээд барихдаа цемент цутгачихсан тохиолдол гардаг.
-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Хэрвээ улсын комисс тухайн барилгыг ашиглалтад бүрэн хүлээж аваагүй бол шаардлага тавьж, стандартын дагуу хийлгэнэ. Энэ асуудал хөрөнгө оруулалттай холбоотой байдаг учраас сүүлийн үеийн томоохон хотхонууд хэрэглэгчдийнхээ ая тухыг их боддог болсон байна. Орон сууц амьдрахад тав тухтай, аюулгүй бол хэрэглэгчид хурдан худалдаж авна шүү дээ. Нэг үеэ бодвол тохижилтын ажил чанаржиж байгаа. Нэг хэсэг зөвхөн барилгыг нь бариад тохижилтын ажлыг хаядаг үе байсан.
Барилгын компаниуд хариуцлагыг хүлээсэн эцэг, эхчүүд
Хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзахад ийн ярьж байна. Үндэсний хэмжээнд аюул учруулж буй хүүхдийн мөчдийн хугарлыг бууруулахад хэн хариуцлага хүлээх вэ. Хэт өндөр үнэтэй орон сууц худалдан авсан эцэг, эхчүүд үү. Аль эсвэл анхны зураг төслөөсөө огт өөр байр барьсан барилгын компаниуд уу.
Барилгын компаниуд зөвхөн барьсан орон сууцаа хурдан зарж борлуулахыг л нэн тэргүүнд тавина уу гэхээс таны хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулна гэдэг юу л бол. Манай компанийн барьсан барилгын тоглоомын талбайд танай хүүхэд тоглож байгаад гараа хугалчихлаа, бид эмчилгээний зардлыг нь гаргая гэнэ гэвэл үлгэрийн далай.
Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн үр хүүхдийн төлөө л ам нээхгүй бол өөр хэн ч дуугарахгүй. Хүүхдийн тоглоомын талбайн стандарттай ч дагаж мөрддөггүй улсад бид амьдарч байна. Түүнээс гадна хүүхдийн тоглоомын талбайд цемент цутгаж байгаа нь хүүхдүүд гар, хөлөө хугалах нэг томоохон шалтгаан болж байгаа нь сурвалжилгын явцад мэдэгдэж байлаа. Эс бөгөөс стандартгүй тоглоомын талбайн “хамгаалагчгүй” хохирогчид ГССҮТ-ийг дүүргэх нь...
| https://ikon.mn/n/111c |
111d | Лондоны халдлагыг үйлдсэн гурав дахь этгээдийг зарлалаа | Р.Төмөр, ikon.mn | 06/07/2017 09:14:00 |
Лондон хотод гарсан халдлагын гурав дахь үйлдэгчийн хэн болохыг өчигдөр буюу Мягмар гарагт зарлалаа. Халдлага үйлдэгч нь 22 настай Юсеф Загба гэгч Мороко гаралтай Италийн иргэн байжээ.
Өмнө нь нөгөө хоёр этгээдийг цагдаа нар зарлаад байв. Тэд 27 настай Пакистан гаралтай Хурам Батт, 30 настай Мороко-Ливи гаралтай Рашид Редуан нар байсан юм.
Лондон даяар эдгээр гурван хүнтэй холбоотой этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Шинээр танигдсан Загбаг өмнө нь ямар нэг хэрэгт сэжиглэгдэж байгаагүй, цагдаагийн хяналтад байгаагүйг мэдээлжээ.
Харин Хурам Батт нь 2015 оноос хойш цагдаа, тагнуулынхны хяналтад байсан, тэр ч байтугай жихадистуудын тухай телевизийн баримтат кинонд дүр нь үлдсэн байсныг илрүүлсэн юм.
Британий олон нийт, хэвлэл мэдээлэл чухам яагаад аюулаас хамгаалахынхан ийм этгээдийг хараанаасаа гадуур байлгаж байсныг хүчтэй шүүмжилж эхэлжээ.
Өнгөрсөн Бямба гарагт дээрх этгээдүүд автомашинаар явган зорчигчид руу дайрсны дараа хутгаар зэвсэглэн гудамжинд явсан иргэд рүү довтолсон юм. Үүнээс гадна цагдаа нарын ур чадварт эргэлзэж байгаагаа Британий хэвлэлүүд мэдээлэх болжээ.
Учир нь халдагчид түгшүүр зарласнаас хойш найман минутын турш аллага хийсний дараа цагдаа нар 50 удаа буудаж байж алуурчдыг зогсоосон нь батлагдсан юм.
Мөн Британичуудын хараанаас гадуур байсан Загба нь террористуудтай холбоотой болохыг Италичууд мэдэж байсан, Британий талд мэдэгдэж байсан гэх мэдээлэл асуудлыг улам хүндрүүлж байна.
Эх сурвалж: AFP | https://ikon.mn/n/111d |
111e | С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй бичих эмч нарын тоог нэмэгдүүллээ | ikon.mn | 06/07/2017 09:26:00 |
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд В, С, Дельта вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх ээлжит сургалт ЭМЯ дээр болж, нийслэлийн 9 дүүрэг, 4 тосгоны 15 эрүүл мэндийн байгууллагаас 23 эмчийг хамруулж, эмч нарт сертификат олголоо.
Тус сургалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын зорилт, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-д тусгагдсан “Элэг бүтэн Монгол”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд та бүхний үүрэг маш чухал юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатитийн С вирусийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулж чадах юм.
Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварыг илрүүлэх, вирусийн ачаалал тоолох шинжилгээнд энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 насны иргэдийг В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, хепатитийн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтад эмчилнэ.
65-аас дээш насны иргэд өөрөө хүсвэл өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө бүртгэлд хамрагдаад оношилгоо, эмчилгээнд хамрагдаж болно.
Дээрх үйл ажиллагаа үе шаттайгаар 2017-2020 онд хэрэгжинэ гэдгийг цохон тэмдэглэв.
Хавдар судлалын үндэсний төвийн 2016 оны статистик мэдээллээс авч үзэхэд элэгний хорт хавдраар нас барж буй хүмүүсийн 50 орчим хувь нь 40-65 насныхан байгаа юм.
Дэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.
ДЭМБ-тай хамтран хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байгаа ба үүний тал хувь нь С вирусийн архаг халдвартай, тал нь В вирусийн архаг халдвартай амьдарч байна.
Дашрамд дуулгахад хепатитийн С вирүсийг эмчлэх 5 нэрийн эмийг улсын бүртгэлд бүртгэн, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнийн жороор олгох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эм тус бүрийг нэг сарын 210.000 төгрөг, гурван сарын нэг курс эмчилгээний нийт 630.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм.
Эх сурвалж: ЭМЯ | https://ikon.mn/n/111e |
111f | Өөрсдийн бус өрөөлийн хүчээр Хөвсгөл нуурыг аварна | Б.Энхзаяа | 06/07/2017 10:18:00 |
-Төслийн хүрээнд 50 эко жорлон барина-
Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс хэр нь орчны хамгийн их бохирдолтой газрыг Хөвсгөл гэдгийг уншигч та төвөггүй мэдэж байгаа болов уу. Гадаадын жуулчдад Монголын нэрийг тахлах Хөвсгөл нуураа хогоос салгах санаачилгыг “Зууны мэдээ” сонин хөндөж байгаа билээ. Эдүгээ 100 гаруй жуулчны бааз, олон арван отог, гэр буудлууд Хөвсгөл нуурыг тойрон үйл ажиллагаа явуулж байгаа ч тусыг усаар гэгчээр тэд ямар ч хариу тусгүйгээр зөвхөн ашиг шимийг нь “мөлжиж” ирэв.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж байгаа 38 жуулчны баазын 90 хувь нь соруулдаг жорлонтой, 62 гэр буудал нүхэн жорлонтой, 32 отоглох цэгийн 20 хувь нь стандарт бус жорлонтой, 80 хувь нь жорлон байхгүй. Ханх сумын төвд нуурын эргээс 200 метр дотор 240 гаруй айл өрхийн жорлон байрладаг гэсэн мэдээлэл, судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.
Дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг хувийг, Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувийг бүрдүүлдгээрээ Хөвсгөл нуур зөвхөн манай орноор тогтохгүй дэлхийн хэмжээнд маш их ач холбогдолтой.
Дээр өгүүлсэн жуулчны бааз, отог, гэр буудлаар үйлчлүүлж байгаа жуулчид, иргэдийн өтгөн, шингэн Хөвсгөл нуурын эрэг орчмын хөрсөнд шууд шингэж байгаа. Хэдийгээр соруулдаг жорлонтой гэж буй ч бохироо тусгаарлан зөөвөрлөж буй тохиолдол байдаггүй болохыг “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхны судалгаагаар тогтоосныг бид өмнөх нийтлэлдээ онцолсон.
Нэг ёсондоо бид стратегийн бүтээгдэхүүнд ордог усны жаахан нөөцийнхөө эрэг дээр өтгөн, шингэнээ хээв нэг асгаад хог, хаягдлаа талаар нэг тараасаар ирсэн нь хамгийн их бохирдлыг үүсгээд байгаа юм. Үүнийг цэгцлэх гол ажил нь ариун цэврийн нэгдсэн байгууламж.
Саяхнаас холбогдох албаныхан энэ талаар төсөл хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээ дуулдах болов. Японы Ядуурлыг бууруулах сангаас Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн бөгөөд 2019 онд дуусна. Санхүүжилтийн хэмжээ нь гурван сая ам.доллар. Монгол мөнгөөр зургаан тэрбум гаруй төгрөг. Чамлахааргүй хэмжээ байгаа биз.
Өнгөрсөн оноос эхлүүлсэн төслийн хүрээнд ямар ажил зохион байгуулагдсан, ялангуяа Хөвсгөл нуурын орчмын бохирдлыг бууруулахад хэрхэн анхаарч байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхнаас тодрууллаа.
Тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын I газрын мэргэжилтэн С.Мөнх-Оргил ярихдаа “Энэ төсөл нийтдээ Хөвсгөл аймгийн таван сумыг хамарна. Гол нь Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалд зориулж ариун цэврийн жишиг байгууламж барих, хогийн цэгтэй болох зорилготой. Мөн зээлийн эргэлтийн санг байгуулж орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг томоохон хөтөлбөрийг төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Хөвсгөл нуурын орчимд анх удаа ариун цэврийн 50 ширхэг эко байгууламж /жорлон/-ийг байгуулна. Азийн хөгжлийн банкны гол бодлого нь ядуурлыг бууруулах. Тиймээс орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зориулж зээлийн сан байгуулж байгаа. Түүнээс иргэд төсөл бичиж бага хүүтэй зээл авах боломжтой” гэлээ. Төслийг хэрэгжүүлж дуусахад ямар үр дүн хүлээж буйг түүнээс тодруулахад “Төслийн хүрээнд байгуулагдах 50 ширхэг эко жорлон мэдээж бүх жуулчны хэрэгцээг хангах боломжгүй. Төслийн санхүүжилт хэмжээтэй учраас эхний ээлжид жишиг ажлыг эхлүүлээд дараа, дараагийн төслөөс Хөвсгөл нуурын орчмын бохирдлыг бүр мөсөн шийдэх ажлуудыг төлөвлөсөн” гэлээ.
Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын эрэг дээр гурван төрлийн эко жорлон барихаар төлөвлөжээ. Үүний дэлгэрэнгүйг зурагт үзүүлэв.
Мэдээж салбарын яамны мэргэжилтний хэлснээр 50 ширхэг жорлон жуулчдын хэрэгцээг хангах боломжгүй. 20 гаруй жил Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг аялал жуулчлалаар ашиглаж, төр засгийн зүгээс аялал жуулчлалын бүс нутгаар зарлаж ирсэн хэр нь жуулчдын наад захын хэрэгцээг хангах ариун цэврийн байгууламжийг барьж чадаагүйг гадна, дотнын хүн бүхэн гайхдаг. Харин энэ удаа гадаадынхны тусламжтайгаар эхлэлийг нь тавьж буй аж. Гагцхүү үр дүнтэй ажил болохыг харах л үлдлээ.
| https://ikon.mn/n/111f |
111g | Гаалийн байцаагч нарт хорих ял оноожээ | ikon.mn | 06/07/2017 09:50:00 |
Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авлига хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 2017.05.31-ний өдөр эхэлж 6 сарын 2,5,6-ны өдрүүдэд хуралдаж эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр:
Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,
Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/
Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/
Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/
Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/
Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/
Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/
Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/
6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3.5-3.7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/
19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж /1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/
1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулсан байна.
Эх сурвалж: ШЕЗ-ийн хэвлэл мэдээллийн алба | https://ikon.mn/n/111g |
111h | Б.Оюумаа: Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн сайн ирцтэй байдаг. Гэхдээ... | Ч.Болортуяа | 06/07/2017 10:30:00 |
Гэрэл зургийг MPA.mn
- СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД -
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Даваа гарагт болно. Зуны дэлгэр цагт Даваа гарагт сонгууль болох нь сонгогчид Бямба гарагаас эхлээд амралт зугаалганд явж саналаа өгөхгүй байх вий гэсэн болгоомжлолыг бий болгоод байна.
Уг нь Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) анх Лхагва гарагт санал хураалт явуулах төсөл оруулсан ч УИХ-ын гишүүд буурч буй сонгуулийн ирцэнд нэрмээс болж Даваа гарагийг сонгодог нь ямар ч учиртай юм.
Сонгуулийн ирц буурах нь ямар уршигтай талаар ЭНЭ өгүүллээс унших боломжтой.
Энэ жил СЕХ сонгогчдын ирцийн асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар тус хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай товч ярилцсанаа хүргэе.
- Сонгогчдын ирц буурч байгаа шалтгааныг системтэй судалж үзсэн болов уу?
- 1990 оноос хойш болсон сонгуулийн ирцүүд байнга буурч ирсэн. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц анх удаа нэмэгдсэн.
Сонгуульд ирц буурч байгааг судалсан судалгааны байгууллагуудын тайланг харахаар сонгогч саналаа өгөхгүй байх шалтгаан гэхээсээ илүү шалтаг мэт харагдахаар зүйл их байдаг. Ялангуяа залуу сонгогчдын хувьд “Санал авах байраа мэдээгүй” ч гэх жишээтэй тайлбаруудыг хийсэн байсан.
Гэтэл хөдөө орон нутгийн сонгогчид 50, 60 км явж ирээд саналаа өгдөг байхад санал авах байрнаасаа харьцангуй ойрхон амьдардаг Улаанбаатар хотын сонгогчдын ирц их бага гарч ирдэг. Хаяанд байгаа сонгуулийн санал авах байраа мэдээгүй гэх нь итгэхэд бэрх шалтгаан юм.
2016 оны УИХ-ын сонгуулийн ирц нэмэгдсэн. Энэ нэмэгдсэн үзүүлэлтийг сонгогчдын нас, хүйсээр аваад үзэхээр сонгогчдын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд, насны хувьд 35-45 насны хүмүүс Монгол Улсын хүн амын насны ангиллаас хамаараад сонгуульд өгч байгаа хувь нь илүү жин дарж байна.
График 1, Сонгогчдын насны бүлэг ба тэдний идэвх
Харин хамгийн бага ирцтэй нь 18-25 насныхан байгаа юм.
Мэдээж сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд бид олон нийтийн сүлжээ, залуусын их мэдээлэл авдаг сайтуудад сурталчилгаа байршуулахыг чухалчилж байна.
- Энэ жилийн сонгуулийн санал авах өдрийг Даваа гарагт тааруулсан нь сонгуулийн ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлолыг илүү их бий болгож байна.
- Сонгуулийн хуульд ирцийн хувьд хоёр төрлийн босго байдаг.
Нэгдүгээрт нь, сонгогчдын ирцийн босго гэж бий. Нийт сонгогчдын 50-иас доошгүй нь хувь нь сонгуульдаа оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулна гэж байдаг. Энэ нэмэлт санал хураалт гэдэг нь 50 хувьдаа хүрээгүй хэсэгт санал хураалт болно гэсэн үг. Нэгэнт сонголтоо хийчихсэн сонгогч бол дахиж санал өгөхгүй.
Хоёрдугаарх босго нь, нэр дэвшигчдийн саналын босго. Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн саналаа өгсөн нийт сонгогчдын олонхын саналаар сонгогдоно. Олонхын санал гэдэг нь 50 хувь дээр нэмэх нь нэг санал л гэсэн үг.
Ийм хоёр төрлийн ирцийн босго сонгуулийн хуульд бий.
Сонгуулийн санал авах өдөр Даваа гарагт таарч байгаа нь ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол бий болгож байна. Гэхдээ иргэд, сонгогчиддоо найдаж байна. Дөрвөн жил төрийн тэргүүн хэн байхыг сонгох чухал сонголт бид бүхэн хийх гэж байна.
- Даваа гараг гэдгийг өөрчлөх боломжгүй байсан уу?
- Бид саналаа оруулахдаа уламжлал ёсоор Лхагва гараг гэж оруулсан. Санал авах өдрийг тогтоох эрх мэдэл нь УИХ-д байдаг. УИХ-ын тогтоолоор зургаадугаар сарын 26-ны баталж өгсөн.
- Сонгуулийн ирц буурч байгаа нь Монголд ч биш олон улсад тохиолдож байгаа бэрхшээл гэх юм уу даа. Ирцийг нэмэгдүүлэх тал дээрх туршлагуудыг та бүхэн судалж үздэг л байх. Сонирхолтой жишээнүүдээс дурдахгүй юу?
- Гадаадын улс орнуудын сонгуулийн хуулийг харахаар ихэнх оронд ирцийн босго байдаггүй. Ирцийн босготой цөөхөн орны нэг нь Монгол. Сонгогчийн ирцийн асуудал аль ч орны сонгуулийн байгууллагын санааг зовоож буй зүйлийн нэг.
Гэхдээ бусад оронтой харьцуулахад манай улсын сонгуулийн ирц өндөр байх нь бий. Тэглээ гээд үүнд санаа амарч болохгүй. Ирц буурсаар байх юм бол УИХ, Ерөнхийлөгчийг сонгох төлөөлөл л багасаад явчихаж байгаа юм. Учир нь сонгогдсон хүмүүс маань нийт ард иргэдийн төлөөлөл болж чадах уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирдэг.
Тэгэхээр өөрсдөө сонгуульд оролцоогүй байж араас нь төр засгийг шүүмжлэх эрх байхгүй болчихож болохоор. Гадны улс орнууд буурч байгаа ирцээ сайжруулахын тулд урамшууллын тогтолцоо ашигладаг. Сонгуульд оролцох юм бол ирэх улирлын татвараас чөлөөлнө ч гэдэг юм уу янз бүрийн аргуудтай байна. Гэхдээ нөгөө талд сонгууль өгөх нь бүр үүрэг гээд тусгаад өгчихсөн ч газар байгаа. Жишээ нь, Австралид гэхэд сонгуулиа өгөөгүй бол 20 австрали долллараар торгодог. Зарим нь урамшуул байна, зарим нь торгож байна. Манай улсын хувьд аль нь ч хуульчлагдаагүй байна.
- Гурван шатны сонгуулиас уг нь хамгийн өндөр ирцтэй байдаг нь Ерөнхийлөгчийн сонгууль юм билээ. Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн ирцийн хувь Ерөнхийлөгчийн сонгуулиас ирцээс давсан байсан.
- Тийм ээ. Манайд гурван шатны сонгууль явагдаж байгаа. Улсын Их Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ), Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн гурван шатны сонгуулиас Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн сайн ирцтэй, дараа нь УИХ, хамгийн бага нь ИТХ байдаг. Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ бол хууль тогтоох байгууллага, иргэдийн төлөөлөгчдийн хурал бол яг таны өдөр тутмын асуудлыг шийдэх иргэдийн амьдралд илүү ойрхон сонгууль юм.
- Ирцийн хувьд эсрэгээрээ байх ёстой юм байна. Тийм үү?
- Бүх л сонгууль өөр, өөрийн ач холбогдолтой. Гэхдээ орон нутгийн сонгуульд иргэд уг нь илүү анхаарал тавьж сонголтоо хийх ёстой сонгууль гэж хэлж болно.
- Сонголтгүй сонгуультай нүүр туллаа гэж олон хүнтэй таарч байна. Сонгуульд оролцох хүсэлтэй ч сонгох хүнгүй байгаа хүмүүс саналын хуудсаа хүчингүй болгох л сонголт байгаа. Тийм үү?
- Сонгуульд оролцоод сонгох нэр дэвшигч байхгүй бол сонголт хийхгүйгээр саналын хуудсаа уншуулж болно. Гэхдээ энэ тохиолдолд нэр дэвшигчдийн авах санал өнөөх 50 хувь гэх босгод хүрэхгүй байх магадлал бий болно. Энэ тохиолдолд хоёр дахь санал хураалт явагдана. Гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудсанд үлдээгээд хоёр дахь санал хураалтыг явуулна.
- Дахин сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хороо товлоно. Зөв үү?
- Тийм ээ. Сонгуулийн Ерөнхий Хороо анхан шатны сонгууль явагдсанаас хойш 14 хоногийн дотор сонгуулийг зарлаад зохион байгуулах ёстой.
- Сонгогчиддоо хандаад таны өгөх зөвлөгөө юу вэ?
- Юун түрүүнд сонгогчид маань сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон эсэх, мэдээлэл нь үнэн зөв орсныг нягтлах хэрэгтэй. Та орхигдчихоогүй байгаа гэдгээ шалгах хэрэгтэй. Зургаадугаар сарын 6-н гээд санал авах байруудад нэрсийн жагсаалт очно. Тэгэхээр өөрийнхөө санал өгөх байранд очоод цаасан хэлбэрээр нь ч өөрийн болон гэр бүлийн мэдээллээ шалгах боломжтой.
Сонгогч ТА өөрийн бүртгэлийг ЭНД дарж нягтална уу.
| https://ikon.mn/n/111h |
111i | Н.Энхзул: Эко нэрийн хуудас таныг байгаль орчинд ээлтэй болохыг харуулна | Л.Жаргал, Зууны мэдээ | 06/07/2017 10:03:00 |
Энэ удаагийн зочноор дахин боловсруулсан цаасны төслийн санаачлагч Н.Энхзулыг урьж ярилцлаа.
-Дахин боловсруулсан цаасаар нэрийн хуудас хийж байгаа тань нийгэмд төдийгүй бизнесийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. Анхны санаа хаанаас төрж байсан талаар яриагаа эхэлье?
-Би МУИС-ийг экологи байгаль хамгааллын мэргэжлээр төгсөөд, түүний дараа байгаль орчны газарзүйн мэдээллийн системийг зайнаас судлах нь чиглэлээр илүү нарийн мэргэшиж төгссөн. “Зориг” сангийн 22-25 насны залуусын анхаарлыг байгаль орчны асуудал руу хандуулах зорилготой ажилладаг байгаль орчны манлайлагч хөтөлбөрт гишүүнчлэлтэй.
Мөн тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд олон нийтэд тогтвортой хөгжлийн ойлголтыг хүргэх контент хөгжүүлэлт дээр ажиллаж байсан. Одоо байгаль орчны үнэлгээний богино хугацаатай төсөл дээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн дагуу байгаль орчны чиглэлээр ажилладаг.
Нэрийн хуудас хийх нь миний хобби учраас чөлөөт цагаараа хийдэг. Нэрийн хуудсаар дамжуулан хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлж, жижиг гэлтгүй хүмүүсийн хандлагыг өөрчлөн байгалийн нөөцийг хамгаалах боломжтой юм байна гэж үзсэн. Яагаад нэрийн хуудас сонгосон гэхээр их учиртай. Нэрийн хуудас нь тухайн хүний талаарх анхны сэтгэгдлийг илэрхийлж байдаг учраас их чухал хэрэгсэл.
-Анх хэрэглээ болгоход хүмүүс хэрхэн хүлээж авч байв?
-Анх хүмүүст танилцуулж байхад, юун бор цаас вэ гэдэг байсан. Цаас гэхээр л цагаан байх ёстой гэсэн ойлголттой байсан л даа. Харин одоо хүмүүс харьцангуй зөв хандлагатай болсон. Тиймээс дахин боловсруулсан цаасан нэрийн хуудастай хүнийг байгаль орчинд ээлтэй хэрэглээтэй юм байна гэсэн мессежийг цаад хүндээ шууд өгдөг.
Үнийн хувьд дундаж нэрийн хуудастай адил үнэтэй байгаа. Нэрийн хуудсаа ноосон утсаар баантаглаад эзэнд нь өгөх тэр агшин надад маш сайхан санагддаг. Уутанд хийгээд өгч болох ч бас л байгаль орчинд халтай төдийгүй, зардал нэмэгдэх тал бий. Ер нь жижиг зүйлс дээр ч боломжийнхоо хэрээр нөөцөө хэмнэхгүй бол бид үрэн таран хийх хандлагатай байна.
Байгаль орчны асуудал гэхээр хүмүүс сайн дурынхны хийх ажил гэж ойлгодог. Хүн болгон амьдралын хэв маягаа өөрчилж байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай амьдарвал маш их хувь нэмэр болох юм. Байгууллагууд ч ялгаагүй нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал цаасаа, дахин боловсруулах үйлдвэр рүү нийлүүлэх зэргээр санаачлагатай байх хэрэгтэй. Байгаль орчны салбар бусад бүх салбаруудтай яалт ч үгүй холбогддог. Тиймээс байгаль орчны асуудалд хамтын оролцоо хамгийн чухал байдаг.
-Нэрийн хуудасны ард бичээстэй байгаа үзүүлэлтүүд их сонирхол татаж байна л даа. Ямар учиртай тэмдэглэгээ вэ?
-Глобал төвшинд яривал дэлхийн хүн ам жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэр хүн амын хэрэгцээ шаардлагыг хангах байгалийн нөөц боломж жил ирэх тусам багассаар ганц дэлхий маань бидэнд хангалтгүй болоод байна. Тиймээс бид хаягдлыг дахин боловсруулж, нөөцийг үр ашигтай хэрэглэх шаардлага зайлшгүй тулгарч байна.
Тогтвортой хөгжлийн 17 зорилт гэж байдаг. Энэ зорилтуудын 12 дахь зорилтод хариуцлагатай хэрэглээг үйлдвэрлэлд нэмэгдүүлье гэсэн зорилттой манай нэрийн хуудас шууд байдлаар холбогдож байгаа. Мөн уур амьсгалын үр нөлөөг сааруулах, хүлэмжийн хийг бууруулж агаарын бохирдлыг багасгах, хуурай газрын эко системийг хамгаалах, баталгаат ундны эх үүсвэрийг хангах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн зорилттой дам байдлаар холбогдож байгаа.
Нэг нэрийн хуудас хийхэд 320 гр ус, 0.120 квт эрчим хүчийг хэмнэж, 10 гр хүлэмжийн хийг бууруулж, 30 гр мод агаарт цацагдах байсныг тус тус хэмнэж байгааг би судалгаагаар гаргаж ирсэн. Монгол Улсад цаас боловсруулах үйлдвэр байдаггүй. Цаасны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг улс. Тиймээс би нийт хог хаягдлаас цаасны хаягдал хэчнээн хувийг эзэлж байгааг судалсан. Цаашлаад хаягдал цаасны хэдэн хувийг монголд дахин боловсруулдаг вэ гэх мэт суурь судалгаануудыг хийсний үндсэнд энэ ажлаа эхлүүлсэн. Монголд дахин боловсруулах үйлдвэр хэд байдаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй байгууллага нь хэд байна гэх зэргээр судалгаанд үндэслэн тоо баримттайгаар хийж эхэлсэн.
Төмрийн хаягдлыг дахин боловсруулах, хуванцар болон гялгар уут, хаягдлыг дахин боловсруулах зэрэг 30 гаруй үйлдвэр манайд байдаг юм байна лээ.
-Хийсэн нэрийн хуудсаа тооцвол байгаль орчинд хэдий хэмжээний үр ашигтай байсныг гаргаж үзэж болох нээ?
-Бололгүй яах вэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй байгууллагын 9000 орчим нэрийн хуудас хийсэн. Хэчнээн хэмжээний байгалийн нөөц хэмнэсэн бэ гээд тооцоод үзэхээр 100.000 литр ус, 270 кг мод тус тус хэмнэсэн байгаа.
-Дан ганц нэрийн хуудас гэлтгүй байгууллагуудын танилцуулга цаасан уут зэргийг хийж үйл ажиллагаагаа өргөжүүлье гэж боддог уу?
-Хэрэглэгчид маань нэрийн хуудаснаас гадна цаасан уут, брошур зэргийг хийлгэмээр байна гэсэн хүсэлт их тавьдаг. Мэдээж үйл ажиллагаагаа өргөжүүлээд олон чиглэл рүү явуулах боломж байгаа. Тэр болгонд хөрөнгө мөнгө олон хүний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болдог. Цаасан уут брошур зэргийг хийхэд техникийн туслалцаа хэрэгтэй. Миний хувьд анхнаасаа бизнес болгоё гэж хараагүй учраас өргөжүүлэх тухай бодсон зүйл одоохондоо алга байна.
| https://ikon.mn/n/111i |
111j | Дампуурлын тухай хуулийг шинэчилнэ | ikon.mn | 06/07/2017 09:59:00 |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын санхүүгийн корпораци хамтран “Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн өчигдөр Туушинд боллоо.
Зөвлөгөөнийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Дампуурлын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой тодорхой асуудлаар өөрчлөх, шинэчлэх саналууд энэ чиглэлээр судалгаа хийсэн байгууллагууд болон олон улсын байгууллагаас нэлээд гарч байгаа. Энэ нь уг хуулийг нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжилтэй уялдуулж, олон улсын орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн дахин боловсруулах шаардлага байгааг илтгэж байна.
Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг энэ оны 04 дүгээр сард байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын эхний үе шат болох хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлага судлах, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх судалгааны үе шатанд олон улсын туршлага болон манай Дампуурлын хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бэрхшээлтэй асуудлыг хөндсөн зөвлөгөөн болж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Энэхүү зөвлөгөөн нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хамтран хэрэгжүүлж буй “Төлбөрийн чадваргүйд тооцох эрхзүйн орчинг сайжруулах нь төслийн хүрээнд болж байгаа юм. Уг төслийн хүрээнд Дампуурлын тухай хуулийг шинэчлэх, энэ төрлийн хэргийг шийдвэрлэх шүүгч болон оролцогч талуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, банк, санхүүгийн байгууллагын зээл төлүүлэх, өр барагдуулах үйл ажиллагааг сайжруулах ажил хийнэ.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/111j |
111k | Жорж Клуни 55 насандаа ихэр хүүхдийн эцэг боллоо | Р.Төмөр, ikon.mn | 06/07/2017 10:17:00 |
Холливүүдийн одуудын нэг, жүжигчин Жорж Клуни ихэр хүүхэдтэй болжээ. Өчигдөр буюу Мягмар гарагт нэрт жүжигчний охин Элла, хүү Александер нар мэндэлснийг хэвлэлийн төлөөлөгч нь зарлалаа.
Хүүхдүүдийн бие сайн байгааг мөн мэдээлсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Жорж Клуни CBS сувгийн “The Talk” шоунд орох үеэр эхнэрээ бие давхар болсныг хэлж байсан юм. Клуни одоо 55 настай бол түүний эхнэр, хүний эрхийн хуульч, ливан гаралтай Амал нь 39 настай.
2014 онд Жорж ба Амал Клуни нар гэрлэж байсан бөгөөд ихрүүд тэдний анхны хүүхдүүд болж байна.
Эх сурвалж: Fox News | https://ikon.mn/n/111k |
111l | "Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг “Ирвэс хамгаалах сан” ТББ, орон нутгийн удирдлагуудтай хамтран хамгаална" | ikon.mn | 06/07/2017 10:30:00 |
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.
-Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, сүлжээг өргөжүүлэх, менежмэнтийг сайжруулах төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх асуудлаар “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 25 хувьд хүргэнэ” гэж тусгасан.
Тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн хилийн зааг, менежментийн эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, байгальд ээлтэй аялал жуулчлал, ногоон хөгжлийн түшиц газар болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд 2017 онд нийт газар нутгийн 18.1, 2018 онд нийт газар нутгийн 20.5, 2019 онд нийт газар нутгийн 23, 2020 онд нийт газар нутгийн 25 хувийг тус тус тусгай хамгаалалтад авч, нийт 11 сая орчим га талбайгаар өргөжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс бид 2017 онд 3.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулахаар ажиллаж байна.
Шинээр тусгай хамгаалалтад хамруулахаар долоон аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамарсан долоон тусгай хамгаалалттай газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, орон нутгийн ИТХ-ын тогтоол гаргуулан УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг боловсруулан батлуулсан.
Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөл зэрэг долоон газрыг тусгай хамгаалалтад авснаар тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн хэмжээ 1,5 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрийн 0.98 хувиар нэмэгдэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 18.83 хувь болох юм.
Мөн 15 газар нутагт улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлж, ИТХ-ын тогтоол гаргуулаад байна. Энэ жил Тост, Тосон бумбын нуруу, Ноён уулын хилийн цэсийг тогтоосныг Та бүхэн мэдэж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай эрхзүйн орчныг боловсронгуй болгож, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлэх, экосистемийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлэх” зорилт туссан. Энэ хүрээнд 2017 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн мэнэжмэнтийг сайруулах, дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт татах гээд хийж байгаа олон ажил бий.
-Орон нутгийн тусгай хамгаалалттай газруудад яамнаас ямар бодлого баримталж байна вэ?
-Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний нэг бүрэлдэхүүн хэсэг. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 3 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж заасны зэрэгцээ аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын бүрэн эрхэд “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”-оор заасан байдаг.
Орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд нэгдсэн мэдээлэлгүй, орон нутгийн тусгай хамгаалалттай газарт газар нутгаа хамруулахдаа Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг баримталдаггүй зэрэг зөрчлийг илрүүлж 2015 оноос “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн дэмжлэгтэйгээр мэдээллийн санг 2015 оноос Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран үүсгэсэн.
2017 оны зургаадугаар сарын байдлаар аймаг, сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ИТХ-ын шийдвэрээр 21 аймгийн 57.9 сая га бүхий нийт 2,347 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 37.1 хувь юм. Эдгээрээс эрх зүйн зөрчил бүхий 978 орон нутгийн тусгай хамгаалалттай газар байгаа тухай мэдээлэл гарсан.Цаашдаа сум, орон нутгийн удирдлага, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зөрчил, давхцалыг арилгахаар ажиллаж байна.
-Эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага юу вэ.Шинэ хуулийн агуулгын талаар мэдээлэл өгнө үү?
-1994 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдаж, албан ёсны эрх зүйн харилцаанд орсон. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг 1997 онд батлан гаргасан. Дээрх хуулиудыг батлан гаргах тухайн цаг үед газар нутгийг ерөнхийдөө хүнээс тусгаарлан хамгаалах чиглэлтэй байсан.
Гэтэл орчин үеийн хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагаас харахад газар нутгийг хүнээс тусгаарлах биш,зөв зохистой ашиглах, бусдад таниулж мэдүүлснээрээ тусгай хамгаалалттай газар нутгийн менежмэнт, санхүүжилт сайжирна гэсэн хандлагатай болсон. Хуулиар төр тусгай хамгаалалттай газруудаа хамгаалах үүрэгтэй. Энэ үүрэг хэвээр хадгалагдана.
Олон улсын туршлагаас харахад тусгай хамгаалалттай газар нутгийн үр дүнтэй менежментийг хийхэд санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх шаардлага урган гарч байгаа. Үүний тулд менежментэд олон талыг оролцуулах, зарим газрын менежментийг бүхэлд нь буюу хэсэгчлэн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад урт хугацааны гэрээгээр хариуцуулан гүйцэтгүүлэх хэрэгцээ, шаардлага урган гарч байна.
Одоогийн хууль эрх зүйн хүрээнд улсын төсвөөс хуваарилсан мөнгөөр зөвхөн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын менежментийг хийж байна. Уг төсвийн 90 гаруй хувь нь зөвхөн ажиллагсадын цалинд, долоон хувь нь урсгал засварт, үлдсэн гурван хувь менежментэд зарцуулагдаж байна. Байгалийн нөөц газар, дурсгалт газар зэрэгт санхүүжилт огт байдаггүй учраас хамгаалалтын ажил бараг хийгддэггүй гэхэд болно. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгуудад тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох зорилгоор байгалийн нөөцийн ашиглалтаас олох орлого, төлбөр хураамжийн тодорхой хувийг байгаль орчны төлөв байдлыг хадгалах, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай.
Төр нэгэнт тусгайлан хамгаалж байгаа учраас тусгай хамгаалалттай газар нутгуудад хориглох үйл ажиллагаануудыг шинэ хуулиар тодорхой зааж өгөхөөр мөн ярьж байгаа. Тухайлбал, байгаль соёлын өвийг зөвшөөрөлгүй шилжүүлэх, ухах, малтах, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, хөрс, ус, агаар, орчныг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах зэргийг хориглох шаардлагатай байгаа.
Дашрамд хэлэхэд Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тусгай хамгаалалттай газрын ангилал, байгалийн бүс, бүслүүрийн онцлогоос шалтгаалж 40-300 мянган га хүртэлх талбайд нэг хүн байхаар тогтоосон байдаг. Энэ нь хяналт шалгалт хийхэд хүрэлцэхгүй, талбайн хэмжээ хэт том хүндрэлтэй байдаг.
-Тусгай хамгаалалттай газрыг хамгаалахад ямар нэг төлөвлөлт байдаг уу?
-Тусгай хамгаалалттай газар нутгийн дунд хугацааны төлөвлөгөөг олон улсын хэрэглээнд нэвтэрсэн “Миради” программын аргачлалын дагуу менежментийг төлөвлөгөөг боловсруулж эхлээд байгаа бөгөөд энэхүү программыг Монголын хэрэглээнд нэвтрүүлж аргачлалыг тодорхойлсон Дэлхийн байгаль хамгаалах сан-WWF, “Дэ Нэйче Консерванси”-ТNC-ын Монгол дахь хөтөлбөрийн газруудад талархсанаа илэрхийлж байна.
Мөн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үр ашигт байдлыг үнэлэх МЕТТ аргачлалыг БОНХАЖ-ын сайдын тушаалаар баталсны дагуу 2016 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн дэмжлэгтэйгээр баруун, зүүн, төвийн бүсийн улсын тусгай хамгаалалттай 12 дархан цаазат газар, 19 байгалийн цогцолборт газар, дөрвөн байгалийн нөөц газар, 2 дурсгалт газар, нийт 37 тусгай хамгаалалттай газрын үнэлгээг хийсэн. Тус үнэлгээгээр хууль эрх зүйн зохицуулалт 80 гаруй, төлөвлөлт 60, нөөц боломж 45, бодит үйл ажиллагаа 50, үр ашиг 67 хувьтай тус тус үнэлэгдсэн бөгөөд нийт дүнгээрээ 66 хувийн үр ашигтай гарчээ.Цаашид энэхүү үнэлгээг дээшлүүлэх чиглэлээр тодорхой бодлого баримталж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа.
-Тусгай хамгаалалттай газар нутгуудад судалгаа, шинжилгээний ажил нэлээд хийгддэг.Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Тусгай хамгаалалттай газар нутгуудад судалгаа шинжилгээний багагүй ажил хийгдэж байна. Монгол орны ой, тал хээр, уулын туруутан амьтдын экологи, биологийн мэдээг 1960-2013 он хүртэл нэгтгэж, судалгааны үр дүнг энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын албаны хэрэгцээнд ашиглах боломж бүрдээд байна. Уг мэдээллийг уур амьсгалын өөрчлөлтийн хувилбарт ч ашиглах боломжтой. Монгол орны туруутан амьтад болох халиун буга, бор гөрөөс, баданга хүдэр, молцог хандгай, буган цаа, зэрлэг гахай зэрэг амьтдын байршил тархацын голомтыг тодруулснаар ан амьтдаа хамгаалах боломж бүрдэж байгаа юм.
“Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газраас Тосон хулстайн БНГ-т цагаан зээрийн сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалгааг сүүлийн жилүүдэд тогтмол хийж байна. Ингэснээр цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, төллөдөг гол байршлуудыг судлан тогтоож байгаа.
Япон улсын буцалтгүй тусламжаар БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” –ийн хүрээнд Хөвсгөл нуурын чанарын судалгааг гүйцэтгэж байна.
Хөвсгөл нуурын усны чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, тогтмол хянах, цаашдын явуулах үйл ажиллагааны стратегийг боловсруулах зорилгоор энэ ажлыг энэ оны гуравдугаар сараас Байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Найчрал Састайнэблэ” ХХК гүйцэтгэж байна.
Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг болсон уг бүс нутагт үүсч буй агаарын бохирдол, тоосжилт нь нуурын гүний усанд хэрхэн нөлөөлж байгаа нь энэ судалгаагаар мөн тогтоогдоно.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран баруун бүсийн Мөнххайрхан БЦГ, Хөх Сэрхийн нурууны ДЦГ-уудад ирвэс, аргалийн гол байршил нутгийг нарийвчилж, амьдрах орчныг тодорхойлох зорилготой судалгааг хийж байна. Энэ хүрээнд 100 ширхэг видео камер тавих юм. Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй хамтран ховор болон усны нүүдлийн шувуунд сансрын дохио дамжуулагч зүүж нүүдлийн замнал, цөм байршил нутгийг тогтоох арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Энэхүү судалгааг баруун бүсийн Айраг, Хяргас, Увс, Хар-Ус зэрэг томоохон нуур, Хангайн бүсийн Тэрхийн цагаан, Сангийн далай, Өгий нуурт, Зүүн бүсийн Хурх хүйтэний хөндий, Хэрлэн, Улз голын хөндий, Буйр нуур зэрэг ус намгархаг газарт хийж эхлээд байна.
Судалгаанаас Нүүдлийн шувуудын хэр алс зайд нүүдэлдэг, замнал, ирдэг буцдаг цаг хугацааг нарийвчлан тогтоох, үүрлэдэг, өндөглөдөг болон идэшлэдэг гол байршил нутгийг тооцоолох,шувуудад болон амьдрах орчинд тулгарч буй бэрхшээл, аюул заналыг тодорхойлох зэрэг нарийвчилсан мэдээнүүдийг олж авсанаар тухайн зүйл, тэдгээрийн амьдрах орчны хамгаалал болон менежментийн арга хэмжээнд чиглэсэн шийдвэрүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах боломж бүрдэх учиртай юм.
Үүнийг хонин тоодог шувууны жишээгээр тайлбарлаж болно. Эрүүл өндөр өвст тал хээрийн жинхэнэ индикатр энэ шувуу нь үүрлэж өндөглөхөд шаардлагтай өндөр өвст хээр хомсдсон учир тариан талбайтай газрыг шүтэж үүрлэх нь сүүлийн үед ихээр ажиглагдаж байна. Иймд энэ нэн ховор шувууны хамгааллыг арга хэлбэрийг арай өөр өнцгөөр харах шаардлагтай болоод байгаа юм.
-Ан амьтан хамгаалах чиглэлээр судалгаа,шинжилгээний ажил багагүй хийгддэг. Тухайлбал,мазаалай, ирвэс, бөхөнгийн чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнд ямар ажлууд хийгддэг вэ?
-Тусгай хамгаалалттай газар нутгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол яах аргагүй ховор болон ховордсон ан амьтад. Энэ чиглэлээр тусгай хамгаалалттай газар нутгуудад судалгаа, шинжилгээний ажил нэлээд хийгдэж байна. Тухайлбал, мазаалай баавгайн амьдрах орчныг хамгаалах, ирвэс, аргалийн шилжилт хөдөлгөөний судалгаа хийх, хавтгай тэмээний хамгааллын хөтөлбөрийг боловсруулах, шувууны томууны тандан судалгаа хийх, тахь, ирвэс зэрэг нэн ховор ан амьтдыг хамгаалах төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудыг энд дурдаж болно.
Судалгаа, шинжилгээ хийгээд зогсохгүй амьтдыг хамгаалах бодит ажлуудыг бид хийдэг. Өнгөрсөн хавар мазаалай баавгайд идэш тэжээлийг нэмэлтээр хангах зорилгоор БОАЖ-ын сайдын тушаалын дагуу аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, Говийн Их ДЦГ-ын“А” хэсэгт мазаалай баавгайд 28 цэгт 10 тонн хорголжин тэжээл тавьж өгсөн.
ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнтэй хамтран өнгөрсөн хавар дөрөв, тавдугаар сард Говийн Их ДЦГ-ын “А” хэсэгт мазаалай баавгайн биологи, экологи, амьдрах орчин, генетекийн судалгааныг ажлыг хийж, судалгааны үр дүн, тайланг 07 дугаар сарын 1-ний дотор гаргахаар ажиллаж байна.
Мөн Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ын Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ирвэс, аргалийн гол байршил нутгийг нарийвчилж, амьдрах орчныг тодорхойлох зорилгоор өнгөрсөн хавар баруун бүсийн тусгай хамгаалалттай газар болох Мөнххайрхан БЦГ, Хөх Сэрхийн нурууны ДЦГ-т 100 ширхэг автомат камер байршуулж тархац нутгийг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлж, мэдээлэл ,дата цуглуулах ажил явагдаж байна.
Английн хавтгай тэмээ хамгаалах сан, Лондонгийн зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгтэй хамтран Говийн Их ДЦГ-ын А хэсэгт нутагшиж буй хавтгай тэмээг тоолох ажил хийгдэж, судалгааны үр дүнд 500-550 гаруй тоо толгой байгааг тогтоосон. Уг судалгаанд үндэслэн хавтгай тэмээ хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран шувууны томууны тандалтын талаар Дарьгангын БЦГ, Хар ус нуурын БЦГ-т, Говийн Бага ДЦГ, Увс нуурын ай савын УТХГ-т судалгааны ажил хийх, тахь хамгаалах үндэсний дэд хөтөлбөр боловсруулах, цоохор ирвэсний тархац нутаг болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг “Ирвэс хамгаалах сан” ТББ, орон нутгийн удирдлагуудтай хамтран хамгааллын менежментийг хариуцан ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа зэрэг олон зүйл дурдаж болно.
-БОАЖЯ-наас тусгай хамгаалалттай газар нутгуудад авто зогсоол, ариун цэврийн байгууламж барих ажлыг хийж байгаа.Аялал жуулчлалын гол бүсүүдэд энэ ажлыг хийж байна уу?
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд аялал жуулчлалын гол бүс болсон тусгай хамгаалалттай газар нутгуудад эхний ээлжинд зогсоол, ариун цэврийн байгууламж барихаар шийдвэрлэсэн.
Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан толгой, Төр хурах, Манзушир, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Мэлхий хад, Зуун ламын агуй, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудад авто зогсоол, эко ариун цэврийн байгууламжууд барихаар болсон. Нийтдээ автомашины 400 орчим ил зогсоолтой, эко бие засах газартай, нэгдсэн посттой, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоолын асуудлыг шийдэж байгаа. Нийслэлийн ЗДТГ-тай хамртан хийж буй уг ажилд нийслэлийн төсвөөс гэхэд л 3.0 тэрбум орчим төгрөг гарна. Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах, аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэнэ.
Жуулчны улиралд аялал жуулчлалын даац нэлээд нэмэгддэг учраас Хөвсгөл нуурын орчим энэ ажлыг хийхэд онцгой анхаарч байгаа. Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань Өндөр, Алаг-Эрдэнэ сумд, Хатгал тосгонд нийт 170.000 ам долларын санхүүжилтээр соруулдаг хуурай, зөөврийн хуурай, хөрсөнд шингээлтгүй гэсэн гурван технологитой ариун цэврийн байгууламжийг 50 барихаар сонгон шалгаруулалтын ажил эхлүүлээд байна.
-Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зээл олгож эхэлсэн тухай мэдээлэл сонссон. Энэ нь тусгай хамгааалалттай газрын хамтын менежмэнтийн нэг хэлбэр үү?
- Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих зээлийн эргэлтийн сан байгуулж, түүгээрээ дамжуулан аялал жуулчлал, гар урлал, сүү цагаан идээ боловсруулах зэрэг төслийг дэмжиж ажиллах эхлэл тавигдаж байна. Эхний ээлжинд Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр АХБ-ны хэрэгжүүлж буй төсөл, Монгол улс, ХБНГУ-ын Засгийн Газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй KFW-Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл зэргээс санхүүжилттйн эх үүсвэрийг гаргаж, зээлийн эргэлтийн сан байгуулж ажиллаж эхлээд байна.
Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” хэрэгжиж эхэлсэн. 2019 он хүртэл хэрэгжих уг төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгохюм. Нийт 3 сая долларын буцалтгүй тусламжийн төслийн эхний ажил болж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханхсумд, Ханх тосгоны орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих зээлийн эргэлтийн сан ажиллаж эхлээд байна. Орчны бүсийн иргэд аялал жуулчлал, гар урлал, зөгийн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын түүхий эд зэрэг дэд төслүүдэд жилийн 2.4 хувийн хүүтэй, 18 сар хүртэлх хугацаатай бичил зээл олгох юм.
KFW-“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд цаашид зээлийн эргэлтийн сантай болохоор ажиллаж байна. Төслийн дэмжлэгт санхүүжилт авах нийт 30 дэд төслөөс Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ,Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Завхан гэсэн есөн аймгийн 11 хамгаалалтын захиргааны төсөл шалгаран бэлтгэл ажлаа хангаж байна. KFW төслийн хоёр дахь үе шат баруун болон говийн бүсийн тусгай хамгаалалттай газруудад үргэлжлүүлэн хэрэгжиж, тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн ард иргэдийн амьжиргааг зээлийн эргэлтийн сангаар дамжуулан дэмжих, ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Мөн Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” –ийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын орчны бүсийн иргэдийн 8 бүлгийг сонгон шалгаруулаад нуур орчмын газар нутгийн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, иргэд, жуулчдад хог хаяхгүй байх ухуулга, сурталчилгаа хийх үүргээр ажиллуулах ажил эхэлж байна. Ийм загвар төслийг цаашид бусад тусгай хамгаалалттай газруудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсад Тусгай хамгаалалттай газар нутагт тогтвортой аялал жуулчлалын загвар төв бий болгох “Тогтвортой аялал жуулчлал зээлийн төсөл”-ийг 2019-2023 онуудад Хөвсгөлд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тогтвортой аялал жуулчлал зээлийн төслийн баримт бичиг боловсруулах техник туслалцааны 1.0 сая ам.долларын төслийн баримт бичиг боловсруулах ажил эхлээд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Хөвсгөл нуурын эргэн тойронд хог хаягдлын менежментийг өргөжүүлэх, аялал жуулчлалд дэд бүтцийг сайжруулах,зээлийн эргэлтийн санг зузаатгасан байх юм. Дээрх төсөлд Онон-Балжийн тусгай хамгаалалттай газрыг хамруулахаар ярьж байна.
-Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудын үйл ажиллагаанд гаднын сайн туршлагуудыг нэвтрүүлэх талаар хийсэн ахиц дэвшилттэй ажил юу байна вэ?
-Энэ талаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд мөн тодорхой асуудлууд туссан. “Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, тусгай хамгаалалттай газрын хамгааллын менежментэд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, эко стандартыг мөрдүүлэх” зорилтын хүрээнд 2017 онд АНУ зэрэг гадаад орны хамгаалалттай газар, үндэсний парктай хамтын ажиллагааг өргөжүүлж, эгч дүү паркийг нэмэгдүүлнэ гэж тодорхойлсон. Эгч дүү паркийн харилцааны хүрээнд байгаль экологийн хувьд адил төсөөтэй БНСУ, АНУ, ХБНГУ, Японы үндэсний паркуудыг зарим тусгай хамгаалалттай газруудтай холбох ажлууд хэлэлцээрийн шатандаа явж байна.
Өнөөдрийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк- Японы Ядуурлыг бууруулах сан, Герман –Монголын хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-ны ТХНУГ-тай хамтран дөрвөн төсөл хэрэгжиж байна. Мөн АНУ, Герман, Солонгос, Хятад, Оросын таван үндэсний парктай эгч дүүс паркийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байна. ОХУ-тай хамтран албан ёсоор байгуулагдсан хил дамнасан хоёр тусгай хамгаалалттай газар, ЮНЕСКО- Хүн ба Шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн зургаан тусгай хамгаалалттай газар, РАМСАР- ус намгархаг газрын олон улсын конвенцид бүртгэлтэй 11 улсын болоод орон нутгийн тусгай хамгаалалттай газар, Дэлхийн өвд бүртгэлтэй дөрвөн тусгай хамгаалалттай газар байна. Ирэх долдугаар сард Польшийн Краков хотноо болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 41 дүгээр чуулганаар Монгол Дагуурын дархан цаазат газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр бичиг баримтыг өгсөн.
Харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хэрэглээнд СМАРТ/SMART (Spatial Monitoring and Reporting Tool) программыг 2016 оноос туршиж эхэлсэн. Уг програмыг олон нийтэд, яамдын удирдлагууд, төслүүдэд танилцуулах, бусад хамгаалалтын захиргаадад нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-тэй хамтран зохион байгуулсан. Программын хөгжүүлэлт, менежментийг сайжруулахаар ажиллаж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний нэгдсэн өнгө төрх загварын төслийг боловсруулж, брэндбүүктэй болох, логог оюуны өмчид бүртгүүлэх ажлыг хийж байна.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог хангах, тэдний амьжиргаанд дэмжлэг болох чиглэлийг үйл ажиллагаандаа баримталж байгаа тухай Та түрүүнд ярьсан. Үүний сонгодог жишээ байгаль хамгаалах нөхөрлөлүүд. Нөхөрлөлүүдийн хэчнээн хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд байна вэ?
-Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менэжмэнтийн хамгийн үр ашигтай хэлбэр бол нутгийн иргэдийн байгаль хамгаалах нөхөрлөлүүд юм. Байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах санал санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар, Германы Олон Улсын Хөгжлийн Агентлагийн техникийн туслалцаатай Хан Хэнтийн болон Өмнөд Говийн Улсын тусгай хамгаалалттай газруудын Орчны бүсийн сумдад эхлүүлж 1999 онд анхны байгаль хамгаалах нөхөрлөл Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан түүхтэй.
Өнөөдөр нөхөрлөлийн үйл ажиллагаа өргөжин тэлж Монгол орны тал хээр, ойн экосистем, зэрлэг амьтан хамгаалах чиглэлээр ажиллаж байна. 2017 оны3сарын 31-ний байдлаар 21 аймгуудын 1,055 нөхөрлөлийн судалгаанымэдээллийг мэдээллийн санд оруулаад байна. Мэдээллийн санд орсон мэдээллийг ангилахад 13 Улсын тусгай хамгаалалттай газарт 23 нөхөрлөлүүд134,320 га талбайг хариуцан, 17 аймгийн 83 нөхөрлөлүүд Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт, 11 аймгийн 65 нөхөрлөлүүд 268 058га талбайг хариуцан Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд байрлаж байна. Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадаас ирүүлсэн судалгаанаас харахад тусгай хамгаалалттай газар нутагт байгаа нийт 469 нөхөрлөлөөс идэвхтэй үйл ажиллагаатай 277 нөхөрлөл байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян Дэлхийн Байгаль орчны сангаас хамтран MRPA “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийг Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин суман дахь Түмэнхаан-Шалз, Хэнтий аймгийн Батширээт сумын Хавтгар, Увс аймгийн Бөхмөрөн, Сагилын Гулзатын орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгуудад хэрэгжиж байна. Эдгээр газруудад иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтаар ажилласнаар тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн тогтвортой байдлыг хангах бүтцийг бий болгох, чадавхийг бэхжүүлэх ажлыг хийж байна.
БОАЖЯ-наас нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн хувьд бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, хоёр ч удаагийн үндэсний чуулганыг хийгээд байна. Иргэд нөхөрлөл байгуулж ажилласнаар байгалиа хамгаалах хамтын менежмэнтэд оролцогч болох, үр өгөөжийг нь хүртэх боломжтой болдгоороо давуу талтай.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалын дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэх талаар юу хийгдэж байна вэ?
- Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлж, хамгаалалтын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд 2017 онд гадаад эх үүсвэрээс материаллаг баазыг нэг тэрбум хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Биологийнолон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь” төслийн хөрөнгө оруулалт” /KFW/, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих” төслийн хөрөнгө оруулалт” /ADB/, “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хөрөнгө оруулалт” /MRPA/ болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар тодорхой ажлууд хийгдэж байна.
Тухайлбал, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр энэ онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 автомашин, байгаль хамгаалагч нарт 400 ширхэг өвөл, зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны майхан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай нэг тэрбум таван зуун сая төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Улсын тусгай хамгаалалттай газрын 27 хамгаалалтын захиргаадыг өндөр хурдны интернеттэй холбох үүнээс 23 хамгаалалтын захиргаадыг шилэн кабельд, алслагдсан 4 хамгаалалтын захиргаадыг гүйцэтгэгчийн санал болгосон аргачлалаар интернетэд холбох юм. Уг ажил энэ оны зургадугаар сараас эхэлнэ.
Гадаадын төслүүдийн хөрөнгө оруулалтаас гадна төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мөн тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Оюу-Толгойн уурхайн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн /WCS/ Монгол дахь төлөөлөгчийн газар, “Сустэйнабилити Ийст Эйжиа” ХХК /SEA/ хамтран хэрэгжүүлж байгаа Зэрлэг амьтдын хууль бус агнууртай тэмцэх төслийн дэмжлэгээр 11 сая төгрөгийн таван ширхэг мотоцикль, хамгаалах малгайн хамт хүлээлгэн өгсөн. "Гайхамшигт 6" төслийн хүрээнд "Монголын бартаат замын авто спортын холбоо"-ны санаачлагаар Мазаалайг хамгаалах үйлсэд зориулж, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжих, “Мобиком” ХХК,“Худалдаа хөгжлийн банк”, “Бодь даатгал”, “Витафит” групп, MCS группзэрэгтомоохонажахуйнэгжүүд мазаалайбаавгайхамгаалах ажилд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж байгаа гэхчилэн дурдаж болно.
-Олон нийтэд экологийн боловсрол олгох, сурталчилгаа хийх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад тусгай хамгаалалттай газар нутгийн талаар мэдлэг, экологийн боловсрол олгох комикс номын “Гоо Монгол” төслийг эхлүүлээд байна. “Гоо Монгол” комик ном нь Монгол улсын дархан цаазат болон байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт гээд нийт 68 газрын үнэт чанар, зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийг танин мэдүүлсэн зурагт өгүүлэмж бүхий 42 нүүрнээс бүтсэн 12 дэвтэр буюу цуврал хүүхдийн номыг бүтээх зорилготой ажил юм. Эхний дэвтрийг андройд ухаалаг утсанд суурилсан хэлбэрээр гаргаж, Андройд үйлдлийн системд тохируулан Play Store-д оруулсан болно. Хоёрдугаар дэвтрийг боловсруулах ажлыг мөн эхлүүлж төсөл, олон улсын байгууллагуудад санал хүргүүлээд байна.
Мөн оюутан сурагчдын дунд “Дэ Нэйче Консерванси” Монгол дахь хөтөлбөрийн газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай эсээ, илтгэлийн уралдаан уралдааныг өнгөрсөн сард зохион байгуулж, дүгнэсэн. Уралдаанд оюутан, сурагчид идэвхтэй оролцсоныг тэмдэглэхэд таатай байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд мэдээллээ түргэн шуурхай хуваалцах зорилгоор mpa.ontime.mn цахим оффис ашиглалтанд оруулсан. Энэхүү цахим оффисоор албан тоот явуулах, авах, шуурхай үүрэг даалгавар өгөх, цаг үеийн асуудлаар сэрэмжлүүлэг өгөх, хурал хийх, санал авах, тайлан төлөвлөгөөг хүлээж авах ажлуудаа хийж, мэдээллийн шуурхай байдлыг ханган ажиллаж байна.
Мөн уг системийг хөгжүүлэгч “Товерсофт” ХХК-тай хамтран Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт зориулсан мэргэшлийн сорилын шалгалтыг онлайн хэлбэрээр авах системийг хийлээ. Энэхүү шалгалтын систем нь Байгаль орчны багц хууль, биологийн олон янз байдлын ажиглалт, судалгааны арга зүй зэрэг 1,000 сорилын тесттэй програм ба санамсаргүй байдлаар сонгогдсон 20 тестээр шалгалт авах тул цаг хугацаа, хүн хүч ихээр шаардсан, гар ажиллагаа ихтэй уламжлалт байдлыг халж байгаа юм. Цаашид цахим шалгалтын системийг нэвтрүүлснээр орон зайгаас үл хамааран онлайнаар шалгалт авах процессыг автоматжуулж, үр дүнг шууд интернэтээр мэдээлэх, шалгалтын дүнд боловсруулалт хийж дараагийн шалгалтын төлөвлөгөөг гаргах боломжтой болж хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын ур чадвар сайжирч мэргэших боломж бүрдэж байна. Эхний ээлжинд баруун бүсийн бүх хамгаалалтын захиргаадыг энэхүү шалгалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Танд ч бас баярлалаа.Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байна. Байгаль эх дэлхийгээ хамгаалж ирсэн эртний сайхан уламжлалтай Монголын ард түмэндээ, байгаль хамгаалагч нартаа, БОАЖЯ, түүний харьяа газруудын хамт олон, хамтран ажилладаг олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. | https://ikon.mn/n/111l |
111m | "Монголчилсон" засаглалын гацаа | Д.Жаргалсайхан | 06/07/2017 10:38:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Хүн бүр ижил тэгш эрхтэй, аз жаргалтай амьдрахын төлөө төрдөг. Ямар ч хүн ажил хийгээд, бүтээснээ борлуулаад, орлогоороо хэрэгцээгээ хангаж, боловсорч хөгжөөд, дуртай газраа аялаад, үр хүүхдээ мөн л тэгж хүмүүжүүлж аз жаргалтай амьдрах учиртай. Тэгж амьдрахад эрх чөлөөт байдал, шударга ёс, хуулийн засаглал заавал байх ёстойг хүн төрөлхтөний хөгжлийн түүх гэрчилж байна.
Гэвч хүн бүр гарал үүсэл, эд хөрөнгө, зуршил, хөдөлмөрийн бүтээмж, үзэл бодлоороо угаас адил биш учир хүмүүс бие биедээ харилцан ялгаатай нөлөөлдөг. Хувь хүн өмч хөрөнгөө, аюулгүй байдал, эрх чөлөөгөө дангаараа хамгаалах боломжгүй учир хамтран хэлэлцээд, дээрээ нэгэн байгуулал бий болгосон нь төр юм.
Төр юуг яаж хамгаалах, эрх мэдэл нь хаана эхлэх ба дуусахыг хуулиар зохицуулдаг. Төрийн зардлыг иргэд татвараараа төлдөг учир төр бол иргэдийн өмч. Зөвхөн төр л хүч хэрэглэж хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах эрхтэй тул эрх мэдлийг нь иргэд хязгаарлан барьж, үйл ажиллагааг нь тогтмол хянаж байх ёстой.
Иргэд ч, төр ч хуулиа хэрхэн дээдэлж байгаагаас улсын маань хөгжил, бидний амьдрал, аз жаргал, зовлон зүдгүүрийн түвшин хамгийн ихээр хамаардаг.
Засвараас салдаггүй дэглэм
Монголчууд бид түүхэндээ анх удаа хуулиа дээдлэх ёсыг тогтоох боломжтой болоод 25 жилийн нүүр үзлээ. Энэ боломжийг ардчилал гэдэг. Нэгэнт л бүх хүн яг адилхан санал, шийдвэр гаргаж чадахгүй учраас дийлэнхи олныхоо саналаар төрийн эрх мэдлийг тодорхой улс төрийн намд өгөөд хэсэг хугацаанд ажиллуулж, чадахгүй бол сольж болдог ардчилсан дэглэмийг хүн төрөлхтөн 200-гаад жилийн өмнө бодож олжээ. Ардчиллыг монголчууд хэрэгжүүлэхийг оролдон олон янзаар “монголчилж” байгаа ч учраа олж чадалгүй өнөөг хүрлээ.
Бүх хуулийн үндэс суурь нь болдог Үндсэн хуулиа бид 1992 онд батлав. Ардчилсан орнуудын жишгээр төрийн эрх мэдлийг хууль тогтоох, хэрэгжүүлэх болон шүүх гэж гурав салган ангилж, тус бүрийг нь тодорхой байгуулалд ногдуулан өгсөн боловч төр засгийн үйл ажиллагаа нь төдөлгүй гацаж эхэллээ. Улсын Их Хурлын чуулган болон байнгын хорооны хурлын шийдвэр нь гишүүдийн дийлэнх олонх нь оролцсон бол (54 гишүүн) хүчинтэй болдог байснаас 50 суудал авсан нам засгийн газраа ч байгуулж чадахгүй байв. 2000 онд Үндсэн хуулиндаа засвар хийж долоон ч заалтыг нь өөрчлөв.
Одоо чуулган болон байнгын хорооны гишүүдийн олонхи нь (39 гишүүн) ирээд, ирсэн гишүүдийн олонхын (20 гишүүн) саналаар хууль баталдаг болсон. Хууль тогтоогч 76 гишүүний бараг 1/4 нь хууль гүйцэтгэгч буюу Засгийн газрын сайд болж байлаа. Улмаар хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн ялгаа арилсаар харилцааны тэнцвэр алдагдаж, угаасаа тогтоогүй харилцан хянаж, шалгадаг тогтолцоо бүр ажиллахаа болив. Парламент нь дөрөв таван зуун гишүүнтэй, хоёр танхимтай барууны орнуудад бол цөөхөн гишүүн нь төрийн сайд байхад эрх мэдлийн харилцааны тэнцвэр алдагддаггүй гэдгийг монголчууд бид анзаарсангүй.
Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт томорч, шүүхийн шийдвэр биелэхээ больж, төр засаг авлигад живсэн учир Үндсэн хуулиндаа дахиад л засвар оруулж, 40-өөд заалтыг өөрчлөхөөр саяхан эрх баригчид шийджээ. Энэ 2017 ондоо багтааж Үндсэн хуулиндаа ээлжит засвар оруулах тухай бүх ард түмний санал асуулга удалгүй болох аж.
Гагцхүү ээлжит “монголчилгооны” дараа төрийн “машин”-аа дахин гацаахгүйн тулд өмнөх алдаануудынхаа суурь шалтгаан юу болох, яавал давтахгүй байх талаар нарийн судалж, дүгнэх шаардлага монголын нийгэмд тулгараад байна.
Сургамж
Төрийн машины гацааны суурь шалтгаан бол юуны өмнө төрийн гурван эрх мэдлийг бүрэн зааглаж, тэнцвэртэй, харилцан хянадаг байх нөхцлийг бид бүрдүүлж чадахгүй байгаад оршино.
Хязгааргүй их эрх мэдэл нэг хүн, эсвэл хэсэг хүний гарт төвлөрөхөөр бусад нь дарамтлуулдаг, эрх мэдэл нь хязгаарлагддаг. Тийм учраас ардчилсан оронд эрх мэдлийг хувааж, салган зааглах нь түүнийг буруу ашиглахаас сэргийлэх, хүн бүрийн эрх чөлөөг хамгаалах боломж олгодог юм.
Монголчууд бид төрийн эрх мэдлийг гурав хуваасан ч ялгааг нь сайн гаргаж, салгаж чадаагүй учраас эрх мэдлийн байгууллууд нь хоорондоо ижил тэгш эрхтэй, тэнцвэртай харилцаж, харилцан бие биенээ хянаж чадахгүй байгаа. Тиймээс хуулийн засаглал тогтохгүй, хууль нь үйлчлэхгүй болохоор шударга ёс алдагдсаар, ардчилсан систем бүхэлдээ устах аюултай нүүр туллаа.
Хууль тогтоох, хэрэгжүүлэлтийг нь шалгах эрх мэдэл бол зөвхөн УИХ-д байх ёстой. Харин хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь гүйцэтгэх болон шүүхийн эрх мэдэлд ногддог. Гүйцэтгэх эрх мэдэлд засгийн газар, цэрэг, цагдаагийн байгууллууд орно. Шүүх эрх мэдэл нь шударга ёсыг сахин хамгаалах буюу аливаа маргаанийг хараат бусаар, тал засалгүй шийдэх үүрэгтэй. Нийгмийн бүх харилцаа хуульд нийцсэн байхыг шүүгчид хариуцдаг.
Хууль тогтоогчид гүйцэтгэх эрх мэдлийг шалгадаг буюу засгийн газар Их Хурлын өмнө бүх үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэтэл манайд Их Хурал нь өөрөө гүйцэтгэх засаглал болчихсон учраас гүйцэтгэлийн хариуцлагыг хэн нь хүлээх нь тодорхойгүй болжээ.
Ерөнхийлөгч хууль тогтоогчдыг хянаж, шаардлагатай бол тараах эрхтэй. Гэтэл манайд Ерөнхийлөгч шүүх засаглалыг хянадаг болчихсон учир шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байж болдог жишиг тогтов. Шүүх эрх мэдлийг Их Хурлаас заавал мөрдөхийг шаардсан хууль гаргах замаар хянадаг.
Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл аливаа хуулийг Үндсэн Хуулийн цэц хүчингүй болгох эрхтэй. Гэтэл Үндсэн хуулийн цэц нь Их хурлаас хараат, даалгаврыг нь биелүүлэгч болчихсон. Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан учир жишээлбэл Их Хурлын пропорцианаль зарчим алга болов.
Ардчилсан төрийн бүх үйл ажиллагаа нь ил тод байх ёстой. Гэтэл сонгуульд ялж, төр засгийн бүх эрх мэдлийг гартаа авдаг улс төрийн намуудын үйл ажиллагаа, ялангуяа санхүүжилтийг Монгол улс ил тод болгож чадахгүй өдийг хүрлээ. Тийм ч учраас төрийн бүх эрх мэдэл намын санхүүжүүлэгчдийн гарт шилжээд байна. Мөн сонгуульд ялаагүй ч, Их Хуралд суудалтай улс төрийн намууд нь төрийн эрх мэдлийг хэрхэн ашиглаж буйг хянаж, шалгадаг сөрөг хүчин болж чадахгүй байна.
Төрийн гурван эрх мэдлийг маш тодорхой салгаж зааглаад, ижил тэгш эрх мэдэлтэй, харилцан биенээ хянадаг болгож тэнцвэржүүлэхгүйгээр Монгол улсад ардчилал бэхжихгүй.
Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
| https://ikon.mn/n/111m |