id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
114y | "Улиасны унгарил нь 14 хоног гардаг. Удахгүй хийсч дуусна" | А.Үлэмж, iKon.mn | 06/09/2017 13:25:00 |
Нийслэлийн гудамж талбайгаар улиасны унгарил буюу модны цагаан хөвөн их хийсч байна.
Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг ажээ. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг байна.
Энэ талаар Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат "Энэ нь нэг ёсондоо модны үр хөврөл явагдаж байна гэсэн үг. Нийслэлд 3,600 гаруй эм улиас байна. Ихэнх нь 1960-1970 онд тарьж ургуулсан улиасууд байгаа. Улиас нь ойролцоогоор 60 насалдаг.
Тэгэхээр манай улиасууд ойролцоогоор 40-50 жилийн настай гэсэн үг. Мод хөгшрөх тусам мөн буруу хэлбэржүүлэлт хийж, хөрөөдөж зассанаас болж улиасны унгарил ихэсдэг.
Тиймээс бид энэ тал дээр анхаарч улиасны үрийн молцогийг гараар түүх, зөв технологиор зөв хэлбэржүүлэлт хийх зэргээр арга хэмжээ авч байгаа. Улиасны унгарил нь ойролцоогоор 14 хоног гардаг. Удахгүй хийсч дуусна" гэв. | https://ikon.mn/n/114y |
115 | Улаанбаатарт унадаг дугуйн замтай болоосой | Х.Алтанзагас, iKon.mn | 11/06/2013 14:43:00 |
УИХ-ын гишүүн, УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгийн дэд дарга С.Бямбацогт, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар мэдээлэл хийлээ
Монголын Залуучуудын холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барих гэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдаж, уг бүлэгт нийт 41 гишүүн нэгдэн орсоноор бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж сонгогдон ажиллаж байгаа.
А.Мөнхбат: Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч, төслийг дэмжсэн.
УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээр дамжуулан тус холбоо боловсруулсан төслөө өргөн барих юм.
“Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд МЗХ нэр бүхий 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан.
Энэхүү төслийн нэг онцлог нь анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлд тулгуурлан хийгдэж байгаа бөгөөд 1 сар орчим хугацаанд иргэд санал хүсэлтээ цахим ертөнцийг ашиглан фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулж мөн МЗХ-ны байранд биеэр хүрэлцэн ирж өгсөн. Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч, төслийг дэмжсэн хэмээн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлж байв.
Хэрвээ уг төсөл УИХ-аар дэмжигдэж 2014 оны төсөвт тусгагдаж чадвал Улаанбаатар хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр бий болох боломжтой.
Үүнээс гадна унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлсэнээр замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр багасгаж, хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлэх ач холбогдолтой.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлтэй хамт “Спорт уу, спирт үү” мөн “Авилгын эсрэг би авахгүй, би өгөхгүй” төслийг УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээс танилцуулаад, эдгээр төслийг мөн УИХ-д өргөн барих хүсэлтэй байгаагаа дуулгалаа. | https://ikon.mn/n/115 |
1150 | САЙН ҮЙЛС: МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн төгсөгчид "Өргөө" амаржихад тоног төхөөрөмж бэлэглэлээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/09/2017 12:42:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн төгсөх ангийн оюутнууд Өргөө амаржих газарт 8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэж өглөө.
Тус сургуулийн оюутнууд "Хонхны баяр"-аараа нийгэмд үр өгөөжтэй, эерэг дуу хоолойг түгээхээр, жил бүр уламжлал болгон Монгол Улсын эрүүл мэндийн энхийн манаанд зогссон эмч, эмнэлгийн байгууллагад тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Энэ удаад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг судалсаны үндсэн дээр Нийслэл хотод амаржиж буй эхчүүдийн 1/3-т нь үйлчилгээ үзүүлдэг "Өргөө" амаржих газарт шаардагатай байсан хүүхдийн мэс заслын зүсэлтийн каваляцийн аппарат болон эхо аппаратыг тус тус хандивлалаа.
Нийт 7.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа бөгөөд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн төгсөгчид хонхны баярын зардлаа танан төхөөрөмж авах төсвийг бүрдүүлжээ.
Сүүлийн жилүүдэд хонхны баяраараа үргүй зардал гаргадаг гэсэн нийгэмд тогтсон сэтгэхүйг халж бусад Их, Дээд сургуулийн оюутнуудыг баярын өдрөөрөө сайн үйлс хийхийг уриалан дуудах зорилготой аж.
Анх 2014 оны төгсөгчид санаачлан зохион байгуулж байсан бөгөөд энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Өмнөх жилүүдэд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, II төрөх эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байсан юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/1150 |
1152 | Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг засаж эхэллээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/09/2017 13:20:00 |
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1,098,028,562 төгрөгний өртөг бүхий гэрээ байгуулсан байна.
Ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд замын 2 талын хуучин хашлагыг сольж, зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 0.04м суурь, 0.03м өнгө асфальтбетон хучилт хийхээр төлөвлөжээ.
Мөн трассын дагууд борооны ус зайлуулах 12ш шүүрт тагыг өндөрлөх, тэмдэг, тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/1152 |
1153 | Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар 60 гаруй хүн ажиллаж байна | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/09/2017 13:39:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Богд уулын орой хэсэгт буюу Соёмботой уулын зүүн дээд талд түймэр гарчээ. Түймрийн утааг Улаанбаатар хотын төвөөс харж болохоор байна. Нийслэлийн Онцгой Байдлын Газраас өгсөн мэдээллээр өглөөний 10 цаг 15 минутын орчимд Богд ууланд түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ.
Түймрийг унтраахаар аврах, гал унтраах гурван ангийн 60 гаруй албан хаагч ажиллаж байна. Уулын орой хэсэгт гарсан түймэр учраас салхины улмаас унтраахад төвөгтэй байгаа ажээ. | https://ikon.mn/n/1153 |
1154 | Зуслангийн болон шөнийн тээвэр маргаашаас иргэдэд үйлчилж эхэлнэ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/09/2017 13:58:00 |
Шөнийн тээвэр
Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын 10-наас шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд 22:30 цагаас 01:30 цаг хүртэл явна.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Зуслангийн автобус
Гэрэл зургийг mpa.mn
Мөн зуслангийн чиглэлийн зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 тээврийн хэрэгсэл , ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр”чиглэлд 1 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилнэ.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн Газар | https://ikon.mn/n/1154 |
1155 | С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал болно | Г.Мөрөн, iKon.mn | 06/09/2017 13:53:00 |
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/
С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал зургаадугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд болохоор товлогджээ.
Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм. | https://ikon.mn/n/1155 |
1156 | ГИЙНГОО 100.5 авто радио нээлтээ хийлээ | WWW.CARDOCTOR.MN | 06/09/2017 14:06:00 |
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 200 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцдог бөгөөд ажил, сургууль цэцэрлэг цуглах үеэр болон ажил тарах үеэр хөдөлгөөний ачаалал хамгийн оргилдоо хүрдэг.
Хүмүүсийн автомашиндаа өнгөрөөх цаг уртасч буй өнөө үед автомашиндаа цагийг үр өгөөжтэй бас зугаатай өнгөрөөхөд тань туслах “Авто ертөнцийн зугаатай аялал” уриатай “Гийнгоо радио 100.5”-ийг Улаанбаатарын жолооч нар өлгийдөн авлаа.
Тус радио өнгөрсөн жилийн 11 сараас туршилтын цацалтаа хийж, “Улаанбаатар авто шоу”-ны үеэр албан ёсны нээлтээ хийлээ.
Тус радио нь 20 орчим нэвтрүүлгийг автомашин сонирхогч, жолооч нарт зориулан бүтээх юм. Онцлог нь мэргэжлийн шинжээчийн үнэлгээ, зөвлөгөө, авто үйлдвэрлэгчдийн түүх, сэтгэл зүйчийн болон эмчийн зөвлөгөө зэрэг өмнө нь хаана ч сонсож байгаагүй, дахин давтагдашгүй контентоор сонсогч олны сонорыг мялаах болно гэж найруулагч Ч.Батдэлгэр амласан юм.
Сонсоод үзээрэй
| https://ikon.mn/n/1156 |
1157 | Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын хуралдаанд оролцож байна | ikon.mn | 06/09/2017 14:10:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Тэрээр өчигдөр Астана хотод хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож байна.
Монгол Улс нь Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ын бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон билээ. Ажиглагчийн статустай болсон үеэсээ Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцохыг эрмэлзэж ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ үеэр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Мухамед Наваз Шариф бараалхана.
Төрийн тэргүүн мөн “Астана-Экспо-2017” олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцох юм.
Эх сурвалж: Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын Газар | https://ikon.mn/n/1157 |
1158 | Г.Чулуунбаатар: Миний ажил салбарын асуудлыг “оношлохоос” эхэлнэ | ikon.mn | 06/09/2017 14:08:00 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар академич Г.Чулуунбаатар томилогдож, тамгаа гардлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа өнөөдөр /2017.06.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улмаар академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин түүнийг БСШУС-ын сайдаар томиллоо.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарын сайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас болоогүй юм шүү. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой.
Салбарын сайд огцорсноор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс шат, шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Ажлаа хүлээж авсан сайд та Монгол Улсын зүрх, тархи болсон хамгийн чухал салбарт алдаа, дутагдал гаргалгүйгээр хурдтай, ёсзүйтэй, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв.
Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Товч намтар:
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар нь 1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 онд Москва хотод философийн ухааны дэд доктор (Ph.D)-ын зэрэг, 2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан.
Улаанбаатарын их сургууль, Удирдлагын академийн профессор, БНХАУ-ын Нефьтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургууль, Японы Сока их сургуулийн хүндэт профессор цолтой. 2009 оны 2 дугаар сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол хүртжээ.
Тэрбээр 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: БСШУСЯ | https://ikon.mn/n/1158 |
1159 | 45 жил цагдаагаас зугтсан Японы коммунист баривчлагджээ | Р.Төмөр, ikon.mn | 06/09/2017 14:27:00 |
45 жилийн өмнө Токиод болсон гудамжны тэмцлийн үеэр цагдаагийн ажилтны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг саяхан Японы цагдаа илрүүлжээ.
Хэт зүүний үзэлтэй хувьсгалч Масааки Осака 1971 онд шатахуунтай бөмбөг цагдаа нарын эсрэг хэрэглэсэн нь нэг цагдаагийн аминд хүрсэн юм байна. Тэр цагаас хойш Осака хуулийнханд баригдалгүй олон жил болсон гэнэ.
Тэрээр Хувьсгалт Коммунист Лигийн Үндэсний Хороо буюу Чукаку-ха нэртэй байгууллагын гишүүн юм. Түүний зорилго нэгт хамтрагчид нь олон жилийн турш цагдаагаас нуугдахад нь тусалж байжээ.
Осакаг мөн гэдгийг мөрдөгчид ДНХ шинжилгээгээр тогтоосон байна. Уг нь Японд гэмт хэргийн мөрдлөг 15 жилээс хэтэрвэл зогсоодог хуультай байснаа 2010 онд цуцалсан юм.
Эх сурвалж: Japan Times | https://ikon.mn/n/1159 |
115a | ФОТО: Баянхошуунд баригдах 212 айлын ОРОН СУУЦНЫ шавыг тавилаа | ikon.mn | 06/09/2017 14:35:00 |
Гэрэл зургийг mpa.mn
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
“ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх бөгөөд нийт 848 айлын 50 блок, 4-өөс 5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм. Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллаж байна.
Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. /Баянхошуу руу салдаг замын баруун талын МТ шатахуун түгээх станцын баруун талд/
“ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа, материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах аж.
Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцлоо.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/115a |
115b | SoftBank групп дэлхийд хамгийн том хөрөнгийн сан байгууллаа | Б.Ану | 06/09/2017 14:40:00 |
Японы “SoftBank” групп, Саудын Арабын үндэсний баялгийн сан хамтран дэлхийд хамгийн том хөрөнгийн сан байгуулж хиймэл оюун ухаан, робот зэрэг технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор 93 тэрбум доллар босгосон тухайгаа энэ сарын 3-нд мэдэгдээд байгаа юм.
“Мэдээллийн хувьсгалын дараагийн үе ирж байна, үүнийг дэмжиж хөгжүүлэх бизнесүүдэд өмнөхөөс ч илүү их хэмжээний, урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай” гэж «Softbank Vision» сангийн төлөөлөгч онцолжээ.
Харилцаа холбоо, технологийн хөрөнгө оруулалтын “SoftBank” группын тэргүүн Японы тэрбумтан Масаёши Сон тус сангийн төлөвлөгөөг өнгөрсөн онд танилцуулсанаас хойш дэлхийн хамгийн чинээлэг хэд хэдэн хөрөнгө оруулагч уг санд санхүүжилт хийжээ.
“SoftBank” болон Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сангаас (PIF) гадна Абу Даби хотын Мубадала хөрөнгө оруулалтын сан 15 тэрбум долларын санхүүжилт оруулсан бөгөөд “Apple Inc”, “Qualcomm”, Тайваны “Foxconn Technology”, Японы “Sharp Corp” зэрэг компани тус сангийн шинэ хөрөнгө оруулагчид болсон байна.
Газрын тосны үнэ буурсан нь Саудын Арабын эдийн засагт нэлээд хохирол учруулсан тул тус орны бодлого боловсруулагчид шинэ шинэ салбарыг өргөтгөн хөгжүүлэхийг зорьж байна.
Тухайлбал, Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сан өнгөрсөн жил АНУ-ын такси үйлчилгээний “Uber” компанид 3.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээр технологийн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн. Тэгвэл энэ удаад тус сан шинээр байгуулагдсан санд чухам хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ Бямба гарагийн мэдэгдэлд дурдаагүй боловч таван жилийн хугацаанд 45 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх талаар өмнө мэдэгдэж байжээ. Харин “SoftBank” групп 28 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.
Шинээр байгуулагдсан тус сан төр, хувийн хэвшлийн хөгжиж буй бизнесээс эхлээд олон тэрбум долларын хөрөнгөтэй компаниудын сонирхлыг татахыг зорино хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Түүнчлэн 100 сая доллар болон түүнээс их хэмжээний, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэхийг тооцоолж байгаа ажээ.
Мөн хөдөлгөөнт тооцоолол, харилцаа холбооны дэд бүтэц, тооцооллын биологи, цахим бизнес, санхүүгийн технологи зэрэг салбарт хөрөнгө оруулах боломжтой аж.
Тэгвэл энэ сарын 19-нд зохион байгуулагдах Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёр дахь Чуулга уулзалтад Японы SoftBank группын төлөөлөгч, SoftBank Energy Corp-ийн Захирал, Тэргүүн дэд ерөнхийлөгч Шигэки Мива Монголд илтгэл тавих гэж байна.
Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёр дахь Чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. | https://ikon.mn/n/115b |
115d | 360: Докторын НАРНЫ ЗАМ салбар | WWW.CARDOCTOR.MN | 06/13/2017 12:16:00 | Жич: 360 зураг дээрх УЛААН ЦЭГүүд дээр дарж үзнэ үү.
Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдэд хамгийн ойр, нарны зам дагуу байрладаг салбар шинэ өнгө төрхтэйгээр нээгдлээ.
Тус салбар нь автомашины техник үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдаа, суурилуулалт хийхээс гадна улсын үзлэгийг хийдэг гэдгээрээ онцлог юм.
Манай бүх бараа бүтээгдэхүүн албан ёсны эрхтэйгээр борлуулагддаг бөгөөд найрсаг уур амьсгал, баталгаат үйлчилгээг хийхээ амлаж байна.
Та ЗАМДАА ЖАРГАЛТАЙ зорчоорой
Ажиллах цагийн хуваарь: Бүх өдрүүдэд ажиллана.
Утас: 11-463060
Онлайн цаг захиалга: www.cardoctor.mn/ordertime
| https://ikon.mn/n/115d |
115e | Хүүхдийг чийрэгжүүлэх таван зөвлөгөө | Г.Мөрөн, iKon.mn | 06/10/2017 10:21:00 |
Олон ээжүүд хүүхдийнхээ дархлалыг яаж дэмжих вэ? Ямар эм өгөх вэ? гэж асуудаг. Хүүхэд өвчин ороомтгой байх нь дархлаа буюу биеийн эсэргүүцэх чадвар муудсантай холбоотой байдаг.
Тэгвэл та хүүхдээ дархлаа сайтай, хүн болгож өсгөхийн тулд эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Хүүхдийг чийрэгжүүлэхэд шаардлагатай 5 АРГЫГ танилцуулж байна. Та бага насны хүүхэдтэй бол туршаад үзээрэй.
1. БҮҮ БЭГНЭ
Анхны хүүхдээ өлгийдөж авсан ээжүүд, өвөө эмээ нар хүүхдийг бэгнэх хандлагатай байдаг. Даарчих вий гэсэн хайраас нь үүүдэлтэй энэ сэтгэлийг буруутгаж болохгүй ч хүүхэд өөрийн дулаан зохицуулах системтэй учир бидний л адил халуунд нимгэн, хүйтэнд зузаан хувцас өмсөх ёстой.
Хувцсыг багаас нь орчиндоо тохирсон хувцас өмгөж дасгах нь олон өвчнөөс сэргийлэх сайн талтай. Олон давхар хувцас өмсөх тусам агаарын солилцоо мууддаг бөгөөд хүүхэд хөлөрч хувцсаа тайлсны дараа салхинд цохиулж, ханиад хүрэх, хатгаа авах эрсдэлтэй.
Хувцас нь хүүхдийн биед эвтэйхэн салхи нэвтрүүлдэг, даавуун хувцас байх нь тохиромжтой. Зун цагт халуун өдөр бол цайвар өнгийн хувцас өмсгөнө. Учир нь бараан өнгийн хувцас нарны гэрлийг шингээдэг тул халууцуулах, наршуулах эрсдлийг дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Мэдээж хүүхдийн хувцсыг орчных нь темпратуртай зохицуулах шаардлагатай. Чиййрэгжүүүлж байгаа энэ гэж хүйтэнд нимгэн эсвэл даарахаас болгоомжилж халуунд олон давхар хувцас өмсгөхийн аль аль нь аюултай.
Хүүхдийн хувцсыг багаас нь тохируулж, дасгах хэрэгтэй. Хэрэв хүүхдийг багаас нь бигнээд сурчихсан бол давхар хувцсыг аажим аажмаар нимгэлж, орчинд нь дасгах нь зүй.
2. ХӨЛ НҮЦГЭН БАЙЛГАХЫГ ХИЧЭЭ
Хүүүхэд 2-3 сар хүрснээс эхлэн арьсан доорх эдийн хөгжил эрчимжиж, дулааныг зохицуулах чадвартай болж эхэлдэг. Энэ үеэс эхлэн хүүхдийн хөлийг нүцгэн байлгахыг хичээх хэрэгтэй.
Гэхдээ нэг мөсөн бүх оймсыг нь тайлах биш давхар оймсыг нь тайлах, эсвэл нимгэн оймс өмсүүлэх гэх мэтээр аажим дасгасаар хүүхдийг хөл нүцгэн байлгаж сургаарай. Хөл нүцгэн байгаад сурчихвал хоолойны ангина тусах магадлал багасдаг.
Хүйтэн шалан дээр хөл нүцгэн яваад даарчихлаа гэж бүү санаа зовоорой. Хүүхэд нэгэнт хөл нүцгэн байгаад дасчихсан бол бие нь дулааны зохицуулга, хамгаалалтаа өөрөө хийгээд сурсан байдаг. Гол нь та аль болох багаас нь энэ мэт дадалд сургаарай.
3. АГААРТ ИНГЭЖ ГАРГА
Агаар бол хүүхдийг чийрэгжүүлэх үнэгүй бөгөөд хүртээмжтэй, үр дүнтэй арга. 1-3 сартай хүүхдийг өдөрт 3-4 удаа 10-15 минут агаарт гарга.
Харин гадаа 15-18 хэмээс доош хүйтэн нөхцөлд гадаа гаргаж хэрэггүй. Гадаа хүйтэрч, гарч болохгүй болсон үед өрөөний салхивчыг нээж агааржуулж байх шаардлагатай.
Хүүхдийг 2 сартайгаас нь өрөөний темпратурыг 18-19 хэмээс эхлэн аажим бууруулсаар 3 нас хүрэхэд 15-16 хэмд хүргэх ба хүүхэд дасаж ийм темпратурт цочрохоо больдог.
Нярай хүүхдийг өдөрт 3-5 минутаар эхэлж аажим уртасгасаар 30-45 минут болгох нь тохиромжтой.
4. НАРНЫ ТУЯАНЫ АЧ ТУС
Нарны туяа нь хүүхдийн цусны найрлагыг сайжруулах, бие махбодын хамгаалал,дархлалыг идэвхижүүлэх, арьсны гадны хортой үйлчлэлд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.
Түүнчлэн нарны туяаны нөлөөгөөр арьсан доор Д витамин үүсдэг бөгөөд энэ витамины биед дэхь хэмжээ хэвийн байгаа тохиолдолд хүүхэд рахитаар өвдөхгүй.
Наран шарлагыг 2 нас хүртэл хүүхдэд хэрэглэхгүй бөгөөд сүүдэр газар байлгах нь тохиромжтой эс бөгөөс нарших эрсдэлтэйг санагтун.
Наран шарлагыг 19 хэмийн дулаанд 1 минут хэвлийг, 1 минут нурууг нийт 2 минут шарна. Цаашид шарах хугацааг 2 өдөр дутам 1 минутаар уртасгасааар 3 нас хүрэхэд нь 15-20 минут болгох тохиромжтой. Наран шарлагыг зуны турш дээд тал нь 25-30 удаа хийх шаардлагатай.
Наран шарлагыг 11 цагийн үед хийх нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үед нарны хэт ягаан туяаны үйчлэл хамгийн их байдаг. Наранд шарлага хийж байгаа үед нарны малгай өмсгөж, наршихаас хамгаалахаа мартуузай.
Нарны малгайг цагаан, цайвар өнгөтэй байхаар сонгох нь зүй. Бараан өнгийн малгай нарны туяаг шингээдэг учир дулааны цохилт өгч, наршилт үүсгэх эрсдэлтэй байдгийг анхаар.
5.УС Ч БАС ГАЙХАМШИГТАЙ
Биеийг чийрэгжүүлэх чухал аргын нэг нь ус байдаг. Хүйтэн ус арьсан дахь цусны судсууд, улмаар амьсгалын замын судсуудыг агшаан цусан хангамж дутагдан хамгаалалт суларснаар амьсгалын халдвар буюу ханиад томуу, уушгины хатгаа ч тусах эрсдэлтэй.
Харин усан засал буюу чийрэгжүүлэлтийг тогтмол, удаан хугацааны турш хийсний үр дүнд хүүхдийн амьсгалын замын судас хүчтэй цочрон агшихаа больж, салхи цохихгүй болдог. Усан заслыг дэс дараатай, тогтмол хийх нь амжилтын үндэс болдог.
Усан заслыг хийх тасалгааны дулаан 18-20 хэм байх нь тохиромжтой.
1-3 настай хүүхдэд зун 35, өвөл 36 хэмийн халуун усаар нойтон арчилт хийж эхэлнэ. Усны дулааныг аажим буюу долоо хоногт 1 хэмээр бууруулсаар өвөл 26, зун 24 хэм болгох нь тохиромжтой.
Гараас эхлэн хөл, цээж, хэвлий гэсэн дарааллаар 2-3 минут арчина. Бүх хэсгийг арчсаны дараа биеийг хуурай болтол дахин арчих шаардлагатай.
Хүүхдийг усан арчилт хийж, бага хэмийн дулааныг даах болсон үеэс УСААР БУЛХАХ ажилбарыг хийж эхэлдэг. Хүүхдийг усаар булхахдаа домбо жижиг хувин, шанага гэх мэт хэрэгслээр дээрээс доош чиглэлээр гоожуулж норгоно.
Эхлээд нуруу дараа нь цээж, хэвлийн талыг норгох ба толгойг норгохгүй. 1-3 насны хүүхдийг зун 33, өвөл 34 хэмийн халуун усаар булхаж эхлэх ба зун 3-4 хоног, өвөл 5-7 хоног дутам 1 хэмээр бууруулсаар зун 25, өвөл 28 хэм болгох нь тохиромжтой.
Нэг удаагийн заслын үргэлжлэх хугацаа нь 30-90 секунд байна. Ус гоожуулмагц судас агшсаны улмаас арьсны өнгө цайх боловч хэсэг хугацааны дараа судас өргөсөх тул улайж эхэлдэг. Үүний дараа хүүхэд сэргэлэн цовоо хэвээр байвал зөв,үр дүнтэй болжээ гэж үзэж болно.
Харин ажилбарын дараа арьс цайрч хөхрөх, хүүхэд чичрэх зэрэг даарсан шинж илэрвэл энэ ажилбарыг цаашид хэрэглэх нь тохиромжгүйгээр үл барам хортой. Ажилбарын дараа даарсан шинж гарвал биеийг улайж, халуу оргитол нь хуурай алчуураар арчих хэрэгтэй.
Эх сурвалж: Hedu.mn | https://ikon.mn/n/115e |
115f | ФОТО: Жимс, хүнсний ногоо тариалахад зориулсан техник төхөөрөмжийг Д.Сүхбаатарын талбайгаас сонирхоорой | С.Бадрал, iKon.mn | 06/09/2017 15:22:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д. Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм.
Тодруулбал, Хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс үзүүлж байгаа бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломж, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургуулийн, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт зөвлөгөө мэдээллийг өгж байна.
Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрсэлгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхоорой
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/115f |
115g | БСШУСЯ: Мэдэгдэл | Г.Мөрөн, iKon.mn | 06/09/2017 15:26:00 |
Өчигдөр /2017.06.08/ www.jirgee.mn сайтад нийтлэгдсэн “Боловсролын яамны удирдлагуудын хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ” хэмээх гарчигтай нийтлэл нь ташаа мэдээлэл болохыг БСШУСЯ-аас хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тус нийтлэлд “....БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд төр төлөөлж гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үйлдэл....” гэжээ.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад баригдах сургууль, цэцэрлэгийн төсөлд хамтран ажиллах тухай санамж бичигт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл биш болохыг мэдэгдэж байна.
Аливаа гэрээ, хэлэлцээр, санамж бичгийг хоёр орны албан ёсны хэл дээр үйлдэж болно.
Энэ оны дөрөвдүгээр сард зурагдсан санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 7 сургууль, 1 цэцэрлэг баригдах юм.
Тодруулбал, энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 12, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо зэрэг огт сургууль, цэцэрлэггүй болон ачаалал нэн өндөр хороодод сургууль, цэцэрлэг баригдана.
Хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж, бусдын нэр хүндэд зориудаар халдсан, гүтгэн доромжилсон утга, агуулга бүхий мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье.
Эх сурвалж: БСШУСЯ
| https://ikon.mn/n/115g |
115h | Монгол Улсын хоёр иргэн ЕАБХАБ-д ажиллаж байна | ikon.mn | 06/09/2017 15:44:00 |
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аудитын хорооны гишүүнээр Монгол Улсын иргэн Бадамдоржийн Батбаярыг 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 3 жилийн хугацаатайгаар томилсон байна.
Бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Батбаяр нь Аудитын хорооны гишүүнээр ЕАБХАБ-ын 57 улсын дунд нээлттэйгээр зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, мэргэжлийн өндөр шаардлага, шалгалтыг давж томилогдсон бөгөөд 1998-2014 онд Монгол улсын Ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байжээ.
ЕАБХАБ-ын Аудитын хороо анх 2004 онд байгуулагдсан ба тус байгууллагын бодлогын баримт бичиг болон эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд захиргааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэгтэй.
Мөн манай улсын иргэн Дарьсүрэнгийн Амарсанаа ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанд жендерийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр 2017 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байна.
Эх сухвалж: ГХЯ | https://ikon.mn/n/115h |
115i | Исламын улс бүлэглэл Хятадын хоёр иргэний амийг хөнөөсөн гэх мэдээллийг шалгаж байна | Р.Төмөр, ikon.mn | 06/09/2017 15:52:00 |
Пакистан дахь Исламын улс бүлэглэл барьцаанд байсан хятад хэлний хоёр багшийн амийг хөнөөсөн тухай тус бүлэглэлийн мэдээллийн Амак суваг өчигдөр мэдээлжээ.
Уг зэвсэгт бүлэглэлийн байрладаг Пакистаны баруун өмнөд Балучистан мужийн захиргаа мэдээллийг үнэн эсэхийг батлахаар ажиллаж байгаа гэнэ. “Бид мэдээллийг аваад нягтлан шалгаж байна. Сүүлийн хэдэн хоног бид барьцаанд байгаа иргэдээ аврахаар ажиллаж байсан юм” хэмээн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь Баасан гарагт мэдэгджээ.
Тавдугаар сарын 24-нд мужийн төв Куэтта хотоос хятад хэлний хоёр багшийг цагдаагийн дүрэмт хувцастай этгээдүүд хулгайлсан юм.
Афганистантай хиллэдэг Балучистан мужид Исламын улс бүлэглэлийн салбар өөрийн эзэмшил нутгийг бий болгохоор тэмцэж байгаа. Өчигдөр Пакистаны арми тус бүс нутагт гурван өдрийн ажиллагаа явуулж, 12 террористыг устгаснаа мэдээлж байсан юм. Торгоны замын бүтээн байгуулалтын хүрээнд Хятадын тал Балучистанд дэд бүтэц, Арабын тэнгисийн эрэгт шинэ боомт байгуулж байгаа.
2014 онд Ши Жиньпин Хятад-Пакистаны эдийн засгийн корридор байгуулахад $57 тэрбумын хөрөнгө оруулалт амлажээ. Үүнээс хойш Пакистанд хятад хэлийг суралцах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Хятадын тал хөрөнгө оруулалтынхаа хариуд Исламабадын эрх баригчдыг аюулгүй байдлыг сайжруулахыг шаардсаар байгаа.
Үүний үр дүнд Балучистанд нөхцөл байдал харьцангуй тогтворжоод байв. Харин өнгөрсөн сард хятад багш нарыг хулгайлсан явдал нь Пакистаны хамгаалалтад гарсан ноцтой алдаа байлаа. Үүнээс гадна Шинжаан дахь террористууд Пакистан дахь бүлэглэлүүдтэй холбоо тогтоохоос Хятадын эрх баригчид ихэд болгоомжилж байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/115i |
115j | "Зуныг НОМТОЙ өнгөрүүлье" | МОНСУДАР | 06/10/2017 10:11:00 |
Монсудар хэвлэлийн газраас жил бүр “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 6-р сарын 12-ноос 18-г дуустал 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд:
Ном унших яг ямар хэрэгтэй юм бэ?
Ном уншихгүй сайхан амьдарч болоод байгаа юм биш үү?
Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ? гэх мэт энгийн юм шиг хэрнээ шууд хариулахад түвэгтэй сэдвүүдээр ярилцахаар бүтэн 7 хоногийн хөтөлбөр бэлтгэжээ.
“Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээ бол сайн ном унших нь хамгийн сайхан амралт болдог гэдгийг уншигчдад таниулах, аялал зугаалгаар хол замд явах, унаа унш хүлээн олон цагаар саатахдаа ном авч явдаг хэвшил бий болгох зорилготой арга хэмжээ юм.
Энэ жилийн хувьд урд өмнөх жилүүдээс ялгаатай нь ном хэрэглээ болж эхэлж байгааг тодорхой номоор жишээлэн ярилцахаас гадна дээр дурдсан асуултуудын талаар харилцан ярилцсан, нээлттэй, чөлөөт ярилцлагууд олон болох ажээ.
Тухайлбал, 7 хоног үргэлжлэх арга хэмжээний нэг өдөр нь л гэхэд зөвхөн Японы уран зохиолын талаар ярилцахаар төлөвлөөд байгаа бөгөөд Мүраками Харүкиг яагаад дэлхий дахин уншиж байна вэ?, Японы уран зохиолыг орчин үежүүлсэн (манайхаар бол Д.Нацагдорж хэмээн ойлгож болох) Нацүмэ Соосэкигийн тухай гэх мэт сонирхолтой, хамгийн гол нь үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Бас нэгэн онцлох үйл ажиллагаа бол Испани зохиолч Элана Алонзо Фрэйлэгийн удирдан явуулах "ТЭСРЭЛТ - ТЭСРЭЛТИЙН ДАРААХ ҮЕ - УНАЛТ” нэртэй лекц, ярилцлага. Энэ лекц, ярилцлагаар Габриель Гарсиа Маркесээс Роберто Боланьо хүртэлх Латин Америкийн уран зохиолын 40 жил буюу Латин Америкийн уран зохиолын тэсрэлтийн талаар ярилцана.
Гэхдээ хаа холын ямар нэгэн үйл явдлын тухай ярьж буй мэт дурдаад өнгөрөх биш уран зохиолын тэсрэлт гарахад нийгмийн нөлөө ямар байдаг, бидэнд энэ цаг хэр ойрхон байгаа бол? гэх мэтээр өөрсдийнхөө өнөөдөртэй холбосон, уран зохиол сонирхогч хийгээд зохиол бүтээл бичигч нарт тусгайлан зориулсан үйл ажиллагаа болно.
Энэ мэтээр хүүхэд, эцэг эх, залуучууд, уншигчид гээд бүх л хүмүүст зориулсан цогц арга хэмжээ явагдаж, зааж сургасан биш янз бүрийн номыг хэрхэн, яаж уншиж хэрэглэх талаар өөр хоорондоо харилцан ярилцсан байдлаар явагдахаараа онцлогтой юм байна. Бүх үйл ажиллагаа үнэгүй.
Хөтөлбөр
6-р сарын 12-ны ДАВАА гараг:
14:00 цагаас: “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээний нээлт
Оролцогч: “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс.
“Сингапурын хөгжлийн нууц” номын орчуулагч Н.Монголмаа.
Гол мэдээлэл: Ном хэрэглээ болж эхэллээ.
Байршил: Интерном төв салбар
18:00 цагаас: Арьсан хүрэмтэй Мадонна номын нэгдсэн хэлэлцүүлэг.
Хамтран зохион байгуулагч: НОМТОЙ ӨГЛӨӨ
Байршил: Интерном төв салбар
6-р сарын 13-ны МЯГМАР гараг:
14:00 цагаас: “Хүүхэддээ цаг гаргах уу? Зав гаргах уу?” эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага.
Байршил: Интерном төв салбар
Гол мэдээлэл: Өдөр тутмын амьдралын зуршлыг өөрчлөх амаргүй ч заавал хийх ёстой зүйл.
18:00 цагаас: "ТЭСРЭЛТ -ТЭСРЭЛТИЙН ДАРААХ ҮЕ - УНАЛТ” чөлөөт ярилцлага.
Оролцогч: Испани зохиолч Элана Алонзо Фрэйлэ
Гол мэдээлэл: Габриель Гарсиа Маркесээс Роберто Боланьо хүртэлх Латин Америкийн уран зохиолын 40 жил буюу Латин Америкийн уран зохиолын тэсрэлт.
Байршил: Интерном төв салбар
6-р сарын 14-ны ЛХАГВА гараг:
14:00 цагаас: “Зурагт номоор хүүхэд том болдог” эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага.
Байршил: УИД-т байрлах Мажестик номын дэлгүүр
Гол мэдээлэл: зурагт ном, зурагтай номын ялгаа, ач холбогдол
18:00 цагаас: Уг арга хэмжээ Интерном номын дэлгүүрийн төв салбарт дахин явагдана.
6-р сарын 15-ны ПҮРЭВ гараг:
12:00 цагаас: “Дэлхийд танигдсан Мураками” лекц, ярилцлага
Оролцогч: Орчуулагч, Япон судлаач О.Жаргалсайхан
Гол мэдээлэл: Муракамиг яагаад дэлхий дахин уншиж байна вэ?
Байршил: Интерном төв салбар
14:00 цагаас: “Унших болон сонсохын ялгаа” сонсдог номын тухай болон “Боччан” номоор радиогийн шууд нэвтрүүлэг.
Оролцогч: МУГЖ Г. Равдан, Монголын радио
Гол мэдээлэл: Өгүүлэхүйн урлагийн онцлог, Боччан номын хэсгээс уншлага, хэлэлцүүлэг.
Байршил: Интерном төв салбар
18:00 цагаас: Японы уран зохиолын шинэчлэл
Оролцогч: Ибукоро Томоко, МУГЖ Г. Равдан
Гол мэдээлэл: Японы шинэ үеийн уран зохиолын гол төлөөлөгч Нацүмэ Соосэкигийн тухай болон Японы уран зохиолын талаар лекц, ярилцлага.
Байршил: Интерном төв салбар
6-р сарын 16-ны БААСАН гараг:
14:00 цагаас: “Хүүхдийн хүмүүжлийн чухал асуудлууд” эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага.
Оролцогч: Кимико
Гол мэдээлэл: 1. Чөлөөтэй байх замбараагүй байхын ялгаа, 2. Чихэр өгнө шүү !!! ..., 3. Айж хийх ойлгож хийхийн ялгаа, 4. Эцэг эхчүүд буруугаа хүлээдэг байх, 5. Хүүхэдтэйгээ харьцахдаа нүд рүү нь харж бай.
Байршил: Интерном төв салбар
18:00 цагаас: "Өсөх сэтгэлгээ стартап бизнес эхлүүлэхэд нѳлѳѳлѳх нь” залуучуудад зориулсан хэлэлцүүлэг.
Хамтран зохион байгуулагч: Benzeen
Байршил: Интерном төв салбар
6-р сарын 17-ны БЯМБА гараг:
13:00 цагаас: “13-р хороололын хүүхдүүд” Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан арга хэмжээ, зөвлөмж ярилцлага.
Гол мэдээлэл: Зун бол эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа илүү их цаг өнгөрөөх боломж олддог улирал. Энэ хугацааг хэрхэн үр дүнтэй байлгах вэ?
Байршил: Интерном Соманг плаза салбарын гадаа талбайд
15:00 цагаас: Хүүхдийг хэрхэн номд дуртай болгох вэ? цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага.
Оролцогч: Кимико
Гол мэдээлэл: Ном - хүүхдийн бүтээлч байдлыг хөгжүүлдэг.
Байршил: Интерном төв салбар
17:00 цагаас: Уншиж сурч байгаа хүүхдээ хэрхэн дэмжих вэ? эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага
Гол мэдээлэл: Ном - хүүхдийн бүтээлч байдлыг хөгжүүлдэг. Ойлгож унших гэж юуг хэлэх вэ?, Унших дадал хэвшил олгох нь...
Байршил: Интерном төв салбар
6-р сарын 18-ны НЯМ гараг:
16:00 цагаас: Яагаад Марракешийг унших ёстой вэ?
Оролцогч: Философич С.Молор-Эрдэнэ
Гол мэдээлэл: Марракешийн дуу хоолой номын тухай болон уран зохиол уншихын ач холбогдол лекц.
18:00 цагаас: “Би ном уншмаар байна. Гэхдээ юу унших вэ?...” хэлэлцүүлэг.
Гол мэдээлэл: Олон хүн ном уншихыг хүсэж, хэрэгтэй гэдгийг нь мэддэг болсон боловч яг ямар ном унших, хаанаас эхлэх, номоо яаж сонгох талаар төдийлэн сайн мэддэггүй. Үүнийг ил тодоор харилцан ярилцах замаар шийдвэрлэх боломжтой юу?
Байршил: Интерном төв салбар. | https://ikon.mn/n/115j |
115l | Наадмын бэлтгэл ажил | ikon.mn | 06/09/2017 16:38:00 | Төв цэнгэлдэхийн бэлтгэл ажил 60 хувьтай байна
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэд эхлээд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав.
Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1,500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор гүйлтийн замыг орчин үеийн стандартын замаар солих ажил хийгдэж байна. Мөн үзэгчдийн суудлыг угааж, засварлах, төв асарт 230 ширхэг сандал шинээр суурилуулах ажил хийгдэж байгааг комиссын гишүүдэд танилцууллаа.
Баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн хэмжээнд байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрбээр “Бид жил бүр тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, 2015 онд төв талбайгаа орчин үеийн стандартын хөл бөмбөгийн талбай болгосон. Энэ жил гадуурх тойрог замыг стандартад нийцсэн замаар сольж байна. Ирэх жил цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг солих төлөвлөгөөтэй байна” хэмээв.
Мөн нийтийн бие засах газар, сүүдрэвч зэргийг шинээр хийснээс гадна шагайн асарт иж бүрэн засвар хийж байгааг танилцууллаа.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид газын байгууллагуудтай гэрээ хийсэн. Онцгой байдлын газраас аюулгүй ажиллагаанд хяналт тавина. Хоол үйлдвэрлэлийн стандарт журам батлагдсан. Энэ жил энэхүү журмын дагуу аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулна.
Үйлдвэрлэлийн технологийн багаж тоног төхөөрөмжийн шаардлага хангасан эсэхийг харгалзан, ихэвчлэн нийтийн хоол үйлдвэрлэлээр аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор тооцоолж байна.
Мөн худалдааг хүүхдийн тоглоом гэх зэргээр төрөлжүүлнэ” хэмээлээ.
Монголчуудын дийлэнх хувь нь гэртээ цэнхэр дэлгэцээрээ наадмын нээлтээ үздэг. Тиймээс баяр наадмын нээлтийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагынхны зохион байгуулалтад анхаарахыг хотын дарга санууллаа.
Н.Наранбаатар: Баяр наадмын нээлтийг өнгөрсөн жилийнхээс илүү сонирхолтой байлгахаар хичээж байна
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллана. Харин наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байгаа юм.
Ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Өнгөрсөн жилийн наадмын нээлт ард түмэнд таалагдсанд их талархаж байна. Энэ жил түүнээс сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Зураач, бүжиг дэглээч гээд ноднин жил ажилласан багийнхан ажиллаж байна. Одоогоор 45-50 хувьтай явагдаж байна. Нээлт, хаалтын арга хэмжээг агуулгын хувьд их онцлогтой байхаар найруулж байна. Монголчууд бид ардын сайхан аман зохиол, үлгэр домогтой ард түмэн. Тэгэхээр энэ жилийн наадам домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна гэж ойлгож болно” хэмээлээ.
Өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт 9 үзэгдлээс бүрдэж байсан. Энэ жил мөн 9 үзэгдлээс бүрдэх аж. Нийт 1 цаг 20 минут үргэлжлэх юм байна.
Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ
Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн юм. Харин хотын даргын зүгээс үүнд анхаарал хандуулж, цаг уурын байгууллагад үүрэг өгсөн байна. Наадмын өмнө үүлэнд нөлөөлж, хот орчимд 2-3 удаа бороо оруулах төвөллөгөөтэй байгааг хэлсэн юм.
Хэрвээ баяр наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилт ихтэй байвал хурдан морьд уралдах зайг тус бүр 2 км-ээр наашлуулахаар төлөвлөж байгааг Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Мөн “Уралдааны замд өнөөдрийн байдлаар 13 айл байгаа. Эдгээр айлуудыг зохих журмын дагуу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохин байгуулна” гэж танилцууллаа.
Энэ жил хүй долоо худагт наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр ЛЕД дэлгэцийг суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлэхээр НЗДТГ-аас бэлтгэж байгааг дуулгалаа.
Мөн 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хүй долоо худагт наадамлах наадамчин олныг уйдаахгүй соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулах салбар хороо бэлтгэж байгааг Шадар сайдад танилцууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/115l |
115m | Тереза Мэй “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” | Р.Төмөр, ikon.mn | 06/09/2017 16:37:00 |
Өчигдөр Их Британид болж өнгөрсөн парламентын сонгуулийн дүн тодорч, эрх баригч Консерватив нам олонхийн суудлаа алдсан нь тодорхой боллоо.
Харин сөрөг хүчин болох Лэйборист намын байр суурь нэмэгджээ. Сонгуулийн дүн ерөнхий сайд Тереза Мэйн хувьд том цохилт болж байна. Тэрээр Европын Холбооноос гарах хэлэлцээрийг хийхдээ илүү эрх мэдэлтэй болохын тулд парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарласан юм. Гэтэл нөхцөл байдал эсрэгээр эргэж, өмнөх парламентад 330 суудалтай байсан Консервативчууд саяын сонгуулиар 318 суудалтай үлдэх нь тодорхой болжээ. 650 суудалтай Британий парламентад доод тал нь 326 суудал авсан нь олонх болдог.
Одоо цөөн тойргийн дүн гараагүй байгаа. Гэхдээ аль ч хувилбараар дүн гарсан Консерватив нам олонх болж чадахгүй болжээ. Парламент дахь суудлынхаа тоогоо 29-өөр нэмж, 261 болгож чадсан Лэйборист намын тэргүүн Жереми Корбин ерөнхий сайд Тереза Мэйг огцрохыг уриалж, өөрийн намыг улс орныхоо төлөө ажиллахад бэлэн байна гэж зарлалаа.
Лэйбористууд бусад зүүний чиг баримжаатай жижиг намуудтай эвсвэл засгийн газар байгуулж чадах юм. Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар Тереза Мэй бууж өгөхгүй бололтой.
Түүнийг Ардчилсан Нэгдлийн Нам (DUP)-ын 10 гишүүнтэй эвсэж олонхийн суудлыг гүйцээгээд ерөнхий сайдын суудлаа хадгалах төлөвлөгөөтэй гэж дүгнэж байна.
Ийнхүү сонгуулийн үр дүн төсөөлж байгаагүй хувилбараар гарсан нь Британий улс төрийн нөхцөл байдлыг улам ээдрээтэй болголоо. Тереза Мэй Европын Холбооноос гарах өөрийн хувилбарыг саадгүй хэрэгжүүлэхийн тулд парламент дахь суудлын тоогоо нэмэхээр хугацаанаас нь өмнө сонгууль зарласан. Гэтэл үр дүн өмнөхөөсөө дор байдалд хүргэлээ.
Долоо хоног орчмын дараа Британи-Европын Холбооны хэлэлцээр албан ёсоор эхлэх юм.
Эх сурвалж: BBC, The Guardian
| https://ikon.mn/n/115m |
115n | Шөнийн гудамж камер, WiFi-тай боллоо | С.Бадрал, iKon.mn | 06/09/2017 16:47:00 |
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан.
Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг суурилуулаад байна. Эдгээр хяналтын камерыг ашиглаж Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм.
Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернэтийн бүс байгуулах зорилгоор WiFi төхөөрөмж суурилуулсан байна. Тиймээс орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий гудамжинд иргэд айх аюулгүй, амарч зугаалах бүрэн боломжтой гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/115n |
115o | Б.Энхбаяр: Ард түмний оюун санааны шүтээн нь Үндсэн хууль | Т.Өлзийбаяр, iKon.mn | 06/29/2017 08:59:00 |
Гэрэл зургийг mpa.mn
-Үндсэн хуулийн төсөлд нэлээд өргөн хүрээний асуудлаар өөрчлөлт оруулахаар болсон. Тус асуудал болон Үндсэн хуулийн үндсэн шинж агуулгын талаар Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай сонгуулийн өмнө (2017.06.03) уулзаж ярилцсанаа хүргэж байна -
Алиа салбадай болдог этгээд нь засгийн газар биш
- 26 жилийн турш үйлчилж ирсэн Үндсэн хуулийн яг юу нь болохгүй болоод өөрчлөх гэж байгаа тухайгаас яриагаа эхэлье?
- Үндсэн хууль бол улсын тусгаар тогтнол бүрэн эрхийг баталгаажуулсан Монгол хүний үндсэн эрх, эрх чөлөөг тунхагласан, ямар ч тохиолдолд хуулиар хөндөж болохгүй эрхүүдийг болон хуулиар хязгаарлаж болох эрх үндэслэлүүдийг бичсэн төрийн байгууламжийн хувьд манай улс ямар дэглэмтэй, ямар зарчмаар төрийн дээд байгууллагууд нь ажиллах, хэн хэн нь хэндээ хяналт тавих, хариуцлага тооцох вэ гэдгийг бичсэн улс төр эрх зүйн дээд бичиг баримт юм.
Хууль ямар ч тохиолдолд Үндсэн хуулийн үзэл баримтлал, утга санаанд хашигдах ёстой.
Мөн Үндсэн хууль бол биднийг тусгаар улс гэдгийг батжуулсан хамгийн дээд эрхэм үнэт зүйл юм.
Хүн бүхэнд оюун санаа бурхан шүтээн гэж байдаг бол ард түмний оюун санааны шүтээн нь Үндсэн хууль.
Ийм учраас тус хууль Монгол Улсыг хөгжихийн тухайд дэм болж, хүний эрх хангагдах тухайд хамгаалалт болох учиртай.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд шинэ Үндсэн хууль ач холбогдолоо өгсөн.
Энэ хуулийн ачаар Монгол Улсын иргэд чөлөөтэй гадаадад зорьдог болсон. Дэлхийн бусад улс оронд манай улс нээлттэй улс болсон.
Тэр хэрээрээ хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн гэх мэт. Дээрх 26 жилийн хугацаанд орж ирсэн шууд хөрөнгө оруулалт 14 тэрбум доллар гэж яригддаг.
Мөн Үндсэн хуульд тодорхой хэмжээний саад болж байсан зүйлүүд бий.
Үндсэн хуульд 2007 онд "Дордохын-7" гэж яригддаг долоон өөрчлөлт оруулсан.
Үүн дотроос дэм тусаа өгсөн заалтуудыг нэрлэе. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайдыг ил санал хураалтаар огцруулдаг болсон.
Үүнээс өмнө 1992 оны Үндсэн хуулиар нууц санал хураалтаар огцруулдаг байсан.
Энэ заалтын горыг манай улс олон засгийн газраа огцруулж тогтворгүй төртэй болж амссан.
1992-1996 онд Ардчилсан Холбоо Эвсэл засгийн эрх барьж байхдаа гурван засгийн газрыг огцруулсан байдаг.
Хэрвээ одоог хүртэл нууцаар санал хураадаг хэвээрээ байсан бол өнгөрсөн дөрвөн жилд хэд хэдэн засгийн газар огцорсон байхыг үгүйсгэх аргагүй.
Нэг жилд нэг засгийн газар огцруулж байжээ.
- Хамгийн их маргаан дагуулдаг асуудлыг нэг бол гүйцэтгэх эрх мэдэл суларсан явдал гэж ярьдаг. Үүнийг зохицуулах заалт төсөлд багтжээ. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
- Яг сонгодог утгаараа засгийн газар, парламент гэж юу юм бэ. Манайхан төр гэхээр нийтэд нь ойлгодог.
Парламент, УИХ-ын гишүүд, засгийн газар болон түүний сайд нар нь ч төр гэж бодоод байдаг. Үнэндээ бол парламент төрийн байгууллага биш.
Парламент нь иргэний нийгмийн байгууллага.
Мөн ард түмний үзэл санааны индэр, төлөөлөл, иргэдийн өмнөөс засгийн газрыг хянах ёстой.
Харин засгийн газар ямар нэг байдлаар тухайн олон янзын дуу хоолойд хөтлөгдөж бодлогыг сарниулдаг биш бодлогоо парламент дээр танилцуулаад тэдний олонх нь дэмжсэн бол тухайн зарчимдаа хатуу байна.
Уг зарчмыг хэрэгжүүлдэг төр нь засгийн газар юм. Бүгдэд нь таалагдах гээд алиа салбадай болдог этгээд нь засгийн газар биш.
Өөрөөр хэлбэл засгийн газрыг парламентаас харьцангуй бие даасан боломж нөхцлөөр ажиллуулах боломжийг олгодог байх нь зөв.
Үүний жишээ нь нэгэнт ерөнхий сайдаар томилогдсон хүнд бүрэн эрхийг нь олгож, засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоох гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх эрхийг нь олгох явдал юм.
Ингэхгүйгээр ерөнхий сайд засгийн газраа толгойлж байгаа атлаа тухайн салбарынхаа сайд нарыг өөрөө мэдэж шийдэхгүй парламент шийддэг болгочихоор бялуу хуваах зарчим руу шилждэг.
Эдийн засаг бизнесийн сонирхол бүхий бүлэглэлүүд өөрийн төлөөллөө парламентад оруулахыг илүү чармайж эхэлж байна.
Ийм учраас парламент ард түмнийг төлөөлөх хэв шинжээ алдаж эхэлсэн.
1992-1996 оны парламентын бүтцийг одоогийн бүтэцтэй харьцууулаад үзэх хэрэгтэй.
Тухайн үеийн парламентад ахмад, дунд, залуу гэсэн насны төлөөлөл, мэргэжил, боловсрол сонирхлын бүлэг, үндэстэн ястнуудын төлөөлөл бүгд байсан.
Тиймээс популизм бага зөвхөн хууль батлах ажилдаа анхаарч, хэлбэр хөөдөггүй байж.
Ерөнхий сайд кабинетаа өөрөө мэддэг байх үзэл санаа зөв
- Гүйцэтгэх засаглалын эрхийг нэмлээ ч хариуцлага тооцох механизм хэрэгтэй байх?
- Энэ бол маш чухал асуудал. Засгийн газарт харьцангуй бие даан ажиллах боломжийг бүрдүүлж өгөхийн тулд ерөнхий сайд кабинетаа өөрөө мэддэг байх үзэл санаа бол зөв.
Харин нөгөө талдаа батлагдсан хууль тогтоомжийнхоо араас парламент засгийн газараа шахаж шаардаж, хяналт тавих хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл парламентын зүгээс засгийн газартай холбогдсон хариуцлага тооцох боломжийг хуульд тусгах нь зөв. Үүнийг хамт шийдэх нь зөв.
- Олон нийтийн бүх төлөөлөл парламентад байх ёстой гэлээ. Үүнийг яаж зохицуулвал дээр вэ?
- 2012-2016 оны парламентын бүрэлдэхүүнд судалгаа хийж үзэхэд 90 хувь нь бизнесийн төлөөлөл байсан.
Монголчууд бүгд бизнесмен биш. Тэгэхээр эдгээр хүмүүс нийт ард түмний төлөөлөл байж чадах эсэх нь эргэлзээтэй.
Учир нь нийгэмд нас хүйс, ажил мэргэжил, сонирхол, хот хөдөө гээд маш олон янзын бүлгүүдийн төлөөлөл дуу хоолой байдаг. Тиймээс парламентад төлөөллийн хэв шинж бүрэн хангагдахад ач холбогдол өгөөсэй гэж боддог.
Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар нээж өгөх нь зөв.
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр чуулган хуралдах хугацааг хагас жилд тутамд 50 хоног байсныг 75 хоног болгож өөрчилсөн. Энэ заалтыг ямар ач холбогдолтой гэж үзэж байна?
- Би энэ заалтыг зөв гэж бодож байна. Хуучин 75 байсныг 2000 оны өөрчлөлтөөр 50 хоног болгосон.
Одоо эргээд 75 хоног болгох гэж байгаа. 1992 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээх гэж байгаа юм. Зөвхөн чуулган хуралдах хугацааг нь сунгаад орхиж болохгүй.
Мажоритор буюу жижиг тойргоос парламентын гишүүд сонгогддогтой холбоотой чуулган хуралдах хугацааг 50 хоног болгосон.
Тухайн гишүүний бүх ажил парламент дээр явагдаад байхаар сонгогчидтойгоо ажиллах, ойр байх боломж нь үгүйсгэгддэг.
Энэ боломж нь үгүйгэгдээд байхаар улстөрч дахиж сонгогдох магадлал буурч байгаа. Эргээд 75 хоног болгохоор гишүүдийн ирцэнд нөлөөлнө.
Нэг нэгнийхээ өмнөөс кноп дардаг гэх явдал ихэснэ. Магадгүй байнгын хороо, чуулганы хуралдаанууд ирц бүрдэхгүй байж болзошгүй.
Үүнийг шийдэх арга нь холимог элемент.
Жишээлбэл өнгөрсөн 2012-2016 оны парламентын гишүүдийн гуравны нэг нь буюу 26 гишүүн нь сонгуулийн холимог тогтолцоогоор орж ирсэн.
Уг 26 гишүүн тодорхой тойргоос сонгогдоогүй учраас тойрогт ажиллах хэрэгцээ шаардлага бага.
Хууль тогтоох ажилдаа илүү их цаг зарж ажиллах боломжийг олгодог.
Тиймээс заавал холимог элементийг оруулж ирж байж парламентын үр ашигтай байх нөхцөл бүрдэнэ.
Түүнээс ганцхан чуулган хуралдах хугацааг 50 хоног байхыг сунгаснаар л чанар үр нөлөө сайжирна гэж үзэж болохгүй.
Парламентын засаглалтай мөртлөө ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог улс манайхаас өөр байхгүй
- Үндсэн хуульд яамдын нэрийг тусгах төсөл боловсруулжээ. Энэ заалтыг та юу гэж харж байна?
- Би хувьдаа үүнийг эсэргүүцэж байна. Үндсэн хуульд яамдын нэрийг бичих гэж байгаа гол шалтгаан үндэслэл нь төрийн албыг тогтворжуулахад чиглэж байгаа юм байна гэж ойлгосон.
Энэ бас л учир дутагдалтай заалт. Зөвхөн Үндсэн хуульд яамдын нэрийг бичсэнээр төрийн алба тогтвортой болохгүй.
Яамдын аппаратад 950 орчим албан хаагч ажилладаг. Гэтэл Монгол Улсад нийт 240 мянган төрийн албан хаагч байгаа.
Ингэхээр яамдын нэрийг Үндсэн хуульд тусгаснаар төрийн жинхэнэ албан хаагчдын 0.4 хувь нь л тогтвортой байлгах тухай асуудал ярьж байна.
Дийлэнх албан хаагчид орон нутгийн засаг захиргааны байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн аж ахуй нэгжүүд, улсын үйлдвэрийн газрууд, засгийн газрын агентлагууд, эмнэлэг, сургуульд ажиллаж байна.
Эдгээр газруудад халаа сэлгээ хийх боломж нь нээлттэй үлдэж байгаа юм.
- Яамдын нэрийг хуульчлахад таны бодлоор өөр ямар сөрөг талтай вэ?
- Ямар ч засгийн газар сонгуулийн үр дүнд байгуулагддаг. Намууд бол тэргүүлэх бодлого нь өөр улс төрийн хүчнүүд.
Эдгээр улс төрийн хүчнүүд засгийн газраа бүрдүүлээд ажиллаж байгаа бүтцээрээ өөр байх ёстой.
Аль яамыг тэргүүлэх чиг үүрэгтэйгээр ямар нэршил онцлогтойгоор засгийн газраа байгуулах вэ гэдэг нь яамныхаа нэрээр илэрхийлэгдэнэ.
Гэтэл Үндсэн хууль дээр хатуу нэршил биччихээр намуудад бодлого хөтөлбөрөө онцлогтойгоор хэрэгжүүлэх боломжийг нь хааж байна гэсэн үг.
Адилхан бодлого мөрийн хөтөлбөр зорилготой байх юм бол олон нам, олон ургальч үзэл гэж байж яах юм бэ?
- Ерөнхийлөгчийн эрх мэдлийн талаар бас өөрчлөлт яригдаж байсан ч иргэд дэмжээгүй байна. Таны байр суурь ямар байсан бэ?
- Манай улс парламентын засаглалтай улс. Мөн ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог.
Парламентын засаглалтай мөртлөө ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог улс дэлхийд манайхаас өөр байхгүй.
Ерөнхийлөгчийн засаглалтай улсад тухайн ерөнхийлөгч нь л засгийн газраа бүрдүүлж, огцруулж, тараах хүртэл арга хэмжээг авч байна.
Харин манай улс болохоор хоёр институтад ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрх өгчихдөг.
Гэтэл энэ хоёр хүн эрх мэдлээ хэрэгжүүлэхэд тулгаралт үүсдэг.
Парламентын засаглалтай улсад ерөнхийлөгчийг парламентаас шууд томилдог.
Энэ чиг хандлага руу яваасай гэж боддог.
Хүнд өвчинд тохирсон эмчилгээ эхэндээ ямагт хатуу, зовиуртай байдаг. Гэхдээ эцсийн дүндээ илаарших нь чухал шүү дээ.
Үүнтэй адил ард түмний хувьд эцсийн үр дүн чухал.
- Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа.
| https://ikon.mn/n/115o |
115p | Ж:Эрдэнэбат: Хар тамхи, мансууруулах бодис хадгалсан, түүгээр үйлчилсэн байгууллагын Тусгай зөвшөөрлийг цуцал | С.Бадрал, iKon.mn | 06/09/2017 17:04:00 |
НҮБ-ын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Монгол Улсыг 2010 оны тайландаа хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс гэж байсан бол 3 жилийн дараа буюу 2014 оноос хэрэглэгч улс орон болсон хэмээн дүгнэгдээд байгаа аюулын харанга дэлдэж байна.
Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр боллоо. Чуулганыг ХЗДХЯ, ЦЕГ, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү чуулганд үг хэлж зарим зүйлийг үүрэг болгосон нь анхаарал татаж байна.
Хар тамхи, мансууруулах бодисыг өөрийн байрандаа борлуулсан, түүгээр үйлчилсэн баар, ресторан, ер нь ямарч байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ чиглэлээр холбогдох шийдвэрийн зохицуулалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдүүлэхийг ЦЕГын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.
Харин Сэтгүүлзүйн соён гэгээрүүлэх нийгмийн үүргээ биелүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгуулагынхан хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг ухуулан таниулахад редакцын бодлогоо чиглүүлж, давтамжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.
Эцэг эхчүүдэд сайн муугийн тухай зааж сургадаг уламжлалт гэрийн хүмүүжлийнхээ эхэнд хар тамхи, мансууруулах бодисын талаар оруулан, хор хөнөөлийг нь үр хүүхэддээ ойлгуулж байх хэрэгтэй. Бид заримдаа, биеийг нь төрүүлснээс бус, ухааныг нь төрүүлсэн биш гэж үр хүүхдийнхээ буруу хүмүүжилд өөрийгөө зөвтгөх нь бий.
Гэвч өнөөдөр бид үр хүүхдийнхээ оюун ухаан, хүн болох төлөвшилд, аюулгүй амьдрахад байнга санаа тавихаас өөр аргагүй даяаршлийн нийгэмд амьдарч байна. Хүн бүр эцэг, эх байх үүргээ сайн биелүүлэхийг та бүхэндээ уриалж байна гэсэн юм. | https://ikon.mn/n/115p |
115q | Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг сайжруулах төслийн нээлт боллоо | ikon.mn | 06/09/2017 17:20:00 |
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сангийн хамтран хэрэгжүүлэх “Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг сайжруулах нь” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Батлагдаад удаагүй байгаа “Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих хүрээнд энэхүү төслийг Азийн Сан холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийг АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлж байгаа юм. Төслийн нээлтийн ажиллагааг АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт, Монгол улсын ХЗДХЯ-ны дэд сайд Б.Энхбаяр, Азийн сан олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг нар нээж үг хэллээ.
Элчин сайд Галт хэлэхдээ "АНУ-ын Төрийн департаментийн ХХГХ-тэй тэмцэх, хянах газрын санхүүжилтээр энэхүү төслийг хэрэгжүүлэх болсонд би маш их бахархаж байна" гээд АНУ нь Монгол улсын ХХГХ-тэй тэмцэх үйлсийг байнга дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжиж ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тус төслийн хүрээнд Монгол улсын хэмжээнд ажиллаж буй хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд ХХГХ-тэй тэмцэх хохирогч төвтэй мөрдөн байцаалт, хянан шалгах олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, энэ чиглэлээр алба хаагчдын ур чадвар, чадавхийг бэхжүүлэх юм.
Тус төсөл нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь хууль сахиулах байгууллагууд, прокурор, шүүгчдийн дунд хохирогч төвтэй аргачлалын стратеги, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр дахь хэсэг нь хил хамгаалах болон гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчдын ХХГХ-ийн хохирогчийг таньж илрүүлэх, авах хариу арга хэмжээг сайжруулах юм. Эдгээр зорилгод хүрэхээр шаардлагатай судалгааг явуулж, судалгаан дээр тулгуурласан сургалтын хөтөлбөрүүд болосвруулан хууль сахиулах байгууллагууд, шүүгч, прокурорын дунд хамтарсан сургалт зохион байгуулах, хил хамгаалах болон гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчдад сургалт явуулах зэрэг хэд хэдэн уялдаа холбоо бүхий үйл ажиллагааг явуулах юм.
Төслийн баг хамтран ажиллах байгууллагуудын хамтаар улс даяар нийт 500 гаруй хууль сахиулагч, прокурор, шүүгч, хил хамгаалах алба хаагч, гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчдад хүрч сургалт зохион байгуулахаар зорьж байна.
Түүнчлэн одоо суралцаж байгаа ирээдүйн хууль сахиулагчид буюу сонсогч нарт ХХГХ-ийн тухайн ерөнхий ойлголтыг өгөх сургалт семинар зохион байгуулах юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа сайжирч, хохирогч төвтэй аргачлалыг үр дүнтэйгээр ашиглаж, цаашид хүн худалдаалахтай холбоотой гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэлт нэмэгдэх болно гэж үзэж байна.
Эх сурвалж: АНУ-ын элчин сайдын яам Олон нийттэй харилцах алба | https://ikon.mn/n/115q |
115r | "Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 06/09/2017 17:46:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:46 2017/06/09
Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.09/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
35-18-40-15-6-3 22
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
7-7-2-6-1-6
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
4-5-5-2
2-р зэргийн хонжворын хариу:
2-9-1-5
3-р зэргийн хонжворын хариу:
6-0-3-6
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:22 2017/06/09
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн /2017.06.09/ ээлжит тохирол эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/679881502197421/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:46 2017/06/09
Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.09/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу:
35-18-40-15-6-3 22
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
7-7-2-6-1-6
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
4-5-5-2
2-р зэргийн хонжворын хариу:
2-9-1-5
3-р зэргийн хонжворын хариу:
6-0-3-6
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/115r |
115s | Гаалийн байгууллага амралтын өдрүүдээр БҮТЭН АЖИЛЛАНА | ikon.mn | 06/09/2017 17:42:00 |
"Онцгой Албан Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа.
Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь гаалийн газарт хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд амралтын өдрүүдэд буюу 2017 оны 6 дугаар сарын 10, 11-нд гаалийн бүрдүүлэлт хийх юм байна.
Ажиллах цагийн хуваарь: Ердийн өдрийн адил 08:30-17:30 хүртэл үйлчилгээ үзүүлнэ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар | https://ikon.mn/n/115s |
115t | Тайландад эзэн хаанаа Фэйсбүүкээр доромжилсон эрд 35 жил хорих ял оноолоо | Р.Төмөр, ikon.mn | 06/09/2017 17:52:00 |
Тайландын эзэн хаан Маха Важиралонгкорн
Тайландын эзэн хааны гэр бүлийг доромжилсон агуулгатай материал Фэйсбүүк сүлжээнд нийтэлсэн эрд өнөөдөр 35 жилийн хорих ял оноолоо.
Аюулгүй байдлын улмаас овгийг нь нууцалсан байгаа 34 настай Вичай нь 10 удаа хааны гэр бүлийг доромжилсон зураг, дүрсийг өөр өөр нэрээр оруулсан болохыг Бангкокийн цэргийн шүүх тогтоожээ.
Уг нь түүний үйлдэл бүрт долоон жилийн ял шүүхээс оноосон юм байна. Харин хэрэгтэн буруугаа хүлээсэн учраас 70 жилийн талыг буюу 35 жилийн ялыг эдлүүлэхээр шийджээ.
Өнөөдөр бас эзэн хааныг доромжилсон агуулгатай дуу бичлэгийг онлайн сүлжээнд оруулсныхаа төлөө нэгэн иргэн 2.5 жил хоригдох ял авсан байна. 2014 онд цэргийн дэглэм Тайландад тогтсоноос хойш эзэн хааны нэр төрийг хамгаалдаг хатуу хуулийн хэрэгжилт чангарч, нийтдээ 100 гаруй хүнд ийм шалтгаанаар ял оноогоод байгаа.
Эцгийгээ нас барсны дараа 2016 оны сүүлээр шинэ хаан Маха Важиралонгкорн титмийг залгамжилсан. Ажиглагчид эзэн хааны гэр бүлтэй холбоотой энэхүү хатуу хуульд залуу хаан яаж хандахыг анхааралтай хүлээж байгаа юм.
Тайландын энэхүү хуулийг хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэгт тооцогдож болохыг НҮБ-ын хүний эрхийн байгууллага удаа дараа анхааруулж байжээ.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/115t |
115u | Германы инженерийн боловсрол Монголд – Үйлдвэрлэлийн уулзалт, хөдөлмөрийн яармаг үйл ажиллагаа боллоо | СУРТАЛЧИЛГАА | 06/10/2017 09:30:00 |
Монгол Улсын дээд боловсролын чанар, төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаар ихээхэн яригдаж байгаа энэ үед Монгол Улсын төрийн өмчийн отгон их сургууль болох Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-иас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа “Үйлдвэрлэлийн уулзалт, хөдөлмөрийн яармаг” арга хэмжээ өнөөдөр сургуулийн хотхонд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уулзалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад ХБНГУ-ын элчин сайдын яам, ГОУХАН, МАК, Оюу толгой, Эрдэнэс таван толгой, Вагнер Ази, Дархан Геомаш, Лоро Пиана, Хүннү ресурс, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний ассоциаци зэрэг 30 орчим байгууллага аж ахуй нэгж, компаниудын төлөөлөл оролцсон байна.
Бүтэн өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээ нь: МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага удирдагчид болон үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан сургалт, оюутнуудад зориулсан хөдөлмөрийн яармаг, үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл, МГТИС-ийн багш, оюутнууд, эцэг эхийн төлөөлөлд зориулсан чөлөөт уулзалтууд гэсэн гурван хэсгээс бүрдэж байлаа.
Дашрамд дурьдахад МГТИС-ийн сургалтын гол онцлог нь оюутнуудын танхимд эзэмшсэн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг лабораторийн болон үйлдвэрийн дадлагын хүрээнд бодит чадвар болгон баталгаажуулж өгдөгт оршдог. Дадлага нь бакалаврын хөтөлбөрийн 20 хувийг эзлэх бөгөөд МГТИС-ийн дадлагын концепци нь үнэхээр шинэлэг юм. Тухайлбал, оюутан нэг бүрийн үйлдвэрийн дадлагын хөтөлбөрийг дадлага хийх үйлдвэртэй хамтран боловсруулдаг, мөн МГТИС-иас үйлдвэрийн дадлага удирдах инженер, техникийн ажилтанд зориулсан сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбараас санал болгосон сэдвүүдийг бакалаврын ажлын сэдэв болгохоор бэлтгэж байгаа зэргээс төгсөгчдийг ажлын байранд хэрхэн бэлтгэж байгааг тодорхойлж болно.
Оюутнууддаа мэргэжлийн мэдлэг чадвар олгохын зэрэгцээ зөв төлөвшсөн хувь хүн, нийгмийн болон хүрээлэн байгаа орчны өмнө хариуцлагатай инженер, манлайлагчдыг бэлтгэх нь МГТИС-ийн бас нэг чухал зорилт юм.
Тус сургуулийн хамт олон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн дэлхийн түвшний инженерийг эх орондоо бэлтгэхийн зэрэгцээ практикт ойр мэргэжлийн сургалтууд, салбар дамнасан хэрэглээний судалгааны чиглэлээр үйлдвэрлэгчдийн найдвартай түнш болох том зорилгыг тавин ажиллаж байгаа юм байна.
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд эхний алхмууд болох судалгааны төслүүдийг МГТИС-ийн эрдмийн хамт олон амжилттай хэрэгжүүлж байна. Жишээ болгон дурдахад хүнд машин механизмын түргэн элэгддэг эд ангийг бүрэх лазер технологийг нэвтрүүлэх судалгааг ХБНГУ-ын Фрайнхофын нийгэмлэгийн хүрээлэн болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран хийж байна.
Мөн түүнчлэн судалгааны төслүүдэд болон сургуулийн номын сан, лабораториудад оюутан-туслахын ажлын байрыг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулж ажиллуулдаг нь мөн тус сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа ажлын арга барилд суралцах сайхан боломжийг олгодог юм байна. Түүнчлэн МГТИС-ийн болон ГЭСА, хамтрагч үйлдвэрүүдийн тэтгэлэгтэй суралцах боломж оюутан бүрийн өмнө нээлттэй байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй юм.
“Үйлдвэрлэлийн уулзалт, хөдөлмөрийн яармаг” арга хэмжээний үеэр: манай улсын бүх их, дээд сургуулиуд ажил олгогчидтой ингэж хамтран ажиллах арга замыг идэвхитэй эрэлхийлж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, одоо ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг санал болгож чадвал, дээд боловсролын чанарыг сайжруулаад зогсохгүй улс орныхоо хөгжилд том хувь нэмэр оруулах боломж аяндаа бүрдэх талаар оролцогчид санал бодлоо илэрхийлж байлаа.
МГТИС-ийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон 2017/18 оны хичээлийн жилийн элсэлтийн тухай мэдээллийг тус сургуулийн www.gmit.edu.mn цахим хуудаснаас авах боломжтой.
| https://ikon.mn/n/115u |
115v | Путин Ши Жиньпинийг “ганц дайчин” гэж өхөөрдөв | Р.Төмөр, ikon.mn | 06/10/2017 08:55:00 |
Казахстаны нийслэл Астана хотод болж байгаа Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Пүрэв гарагт ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт зохион байгуулагджээ.
Гэтэл зохион байгуулалтын алдаанаас болоод Хятадын төлөөлөгчид уулзалтын танхимд орж ирэлгүй хэсэг хугацаа өнгөрсөн байна. Энэ үед Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ганцаар ОХУ-ын бүрэн бүрэлдэхүүнтэй нэг өрөөнд нүүр тулан хэсэг суусан юм.
Оросын талаас ерөнхийлөгч Владимир Путин болон бусад долоон албаны хүн байжээ. Хятадын төлөөлөгчдийн эзгүйд яриаг эхлэх боломжгүй байсан Путин энэ үед Ши Жиньпинийг “ганц дайчин” хэмээн нэрлэж, бяцхан хошигноод амжсан байна.
Хэсэг хугацааны дараа Хятадын төлөөлгөгчид танхимд орж ирснээр уулзалт эхэлжээ.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/115v |
115w | Самсунг хамгийн өргөн дэлгэцийг танилцууллаа | Р.Түвшин, iKon.mn | 06/10/2017 09:13:00 |
Баасан гарагт Самсунг компани CHG90 нэртэй компьютерийн шинэ дэлгэц танилцуулсан нь дэлхийн хамгийн өргөн дэлгэцэнд тооцогдож байна.
Түүнийг “super ultra wide” гэсэн шинэ ангилалд орох анхны дэлгэц гэж үзэж байгаа юм. Дэлгэцний хэмжээс нь 32:9. Харьцуулбал ultrawide ангиллын дэлгэцүүд 21:9 харьцаатай байдаг бол энгийн дэлгэцүүд 16:9 гэсэн хэмжээстэй байдаг.
Шинэ дэлгэц нь компьютерийн тоглоомчдын мөрөөдлийн дэлгэц болж байна. Түргэн хариу үзүүлэх чадвар (quick response), AMD-ийн FreeSync 2 технологитай зэрэг нь CHG90-ийг тоглоомчдын зах зээлд зориулсан гэдгийг харуулж байгаа юм.
49 инчийн супер өргөн дэлгэцэн дээр Эксел яаж харагдахыг дараах зурагнаас харж болно.
Мөн дэлгэцийг бүхэлд нь тоглоом тоглоход ашиглаж болохоос гадна хоёр хуваан өөр өөр ажилд зориулж болох юм. $1,500-ын үнэтэй CHG90 дэлгэцийг өнөөдрөөс Амазон онлайн дэлгүүрээс захиалж болох юм байна.
Эх сурвалж: Techinsider
| https://ikon.mn/n/115w |
115x | Эрдэмтэд 100 сая жилийн настай давирхайнаас бүтэн шувуу олжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/10/2017 09:32:00 |
Эрдэмтэд саяхан Мьянмараас 100 сая жилийн өмнөх давирхайн олдвор олжээ. Сонирхолтой нь үүн дотор эрт галавын нэгэн төрөл шувууны ангаахай бүтнээрээ хадгалагдсан байв. Давирхай дотроос шувууны толгой, сүүл, хүзүү, далавч зэргийг тод харах боломжтой байгаа юм.
“Энэ бол бидний харж байсан хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан олдвор юм” хэмээн илрүүлсэн багийн гишүүн, Канадын Рояал Саскачеван Музейн судлаач Райан Маккеллар “New Scientist” сэтгүүлд ярьжээ.
Эрдэмтдийн таамаглаж байгаагаар өндөгнөөсөө гарсан ангаахай үүрнээсээ унаж, модны давирхайнд гацаж үлдсэн бололтой. Одоо эрдэмтэд байгалийн өөрөө бүтээсэн мумми хэрхэн бий болсныг, эрт балар үеийн шувууны хөгжил ямар түвшинд байсныг үргэлжлүүлэн судалж байна.
Мөн олдворыг сэргээж, ямар шувуу байсныг нь дүрсэлжээ.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/115x |
115y | Бурхан багшийн Их дүйчэн өдрийн “Сэтгэл ариусахуй” ёслолын арга хэмжээ боллоо | ikon.mn | 06/10/2017 10:40:00 |
Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашины төв, Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга хэмжээг зохион байгууллаа.
Аз жаргалтай хотыг бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ
Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү билэгт сайн өдөр хүн зон сэтгэлийн амар амгаланг хурааж, үйлдсэн буян түмэнтэй арвиждагийг бясалган бие биедээ энэрэнгүй сэтгэлийг түгээж, элдэв үгсийг хэлэлцэн эв эетэй байж, бусдад урам зориг өгөн амар амгалан байх аваас бид бүхний өмнө тулгарч буй олон арван асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх, аз жаргалтай хотыг бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
Бурхан шашинаар дамжуулан хотын соёлыг бий болгох, ард олныг гэгээрүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдэх, шашин соёлын арга хэмжээнд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох цаашлаад, хүмүүнлэг энэрэнгүй зөв сэтгэлтэй иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд шашины байгууллагуудын үүрэг оролцоо их юм.
Бурхан багшийн Их дүйчэн өдрийг өргөн тэмдэглэж, гүн хүндэтгэл үзүүлж буй Гандантэгчэнлин хийдийн хамт олон, хамтран зохион байгуулж буй сүм, хийд бусад албан байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Та бүхний буян номын ажлыг үргэлж дэмжин ажиллах болно.
“Сэтгэл ариусахуй” уриан дор зохион байгуулж буй сүрт жагсаалд хүрэлцэн ирж, даган баясаж буй нийслэлчүүд та бүхний бодол оюун номын ариун хураар тэтгэгдэж, ашид амгалан байх болтугай” хэмээлээ.
Буддын шашинт улс орнууд энэхүү өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд бусдад туслах аливаа сайныг үйлдэх зэргээр ариун цагаан сэтгэлийг улам бүр дэвжээн зуны тэргүүн сарын турш буян номын үйлсэд шамддаг уламжлалтай.
Баярын үйл ажиллагааны сүрт жагсаал Гандантэгчэнлин хийдээс Д.Сүхбаатарын талбай руу, бясалгалын флашмоб төв талбайд болж, Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав 14 дүгээр Далай багшийн мэндчилгээг хүргэж, Хутагт хувилгаадын төлөөлөл Жонон Ханчэн гэгээн мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Бурхан багшийн ариун дагшин газар" сэдвээр илтгэл тавьж, урлаг соёлын одод оролцсон арга хэмжээ болж өнгөрөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/115y |
115z | Сонгуульд амжилттай оролцсон Британий улс төрчийн эвгүй үйлдэл | Р.Төмөр, ikon.mn | 06/10/2017 10:13:00 |
Өрнөдийн соёлд баяр хөөрөө илэрхийлэх нэг арга нь хоёр хүн харилцан гарын алгаа мөргөлдүүлэх буюу “high5” хэмээх үйлдэл юм.
Гэхдээ энэ үйлдлийг болгоомжтой хийхгүй бол зөрөх, оновчгүй болох, үл ойлголцох зэргээр эвгүй байдалд орох нь бий. Тэгвэл Пүрэв гарагт Их Британид болж өнгөрсөн парламентын сонгуулиар парламент дахь суудлаа 30-аар нэмэгдүүлж, хамгийн их амжилттай оролцсон Лэйборист намын дарга Жереми Корбиний “high5” эвгүй үр дүнд хүргэжээ.
Тэрээр зорилго нэгт эмэгтэй улс төрчтэй ингэж мэндлэхдээ алдаж, хамтрагчийнхаа хөхөнд гараа хүргэсэн нь хэвлэлийнхний дуранд өртөж, интернэт ертөнцөд тархаад байна.
Сошиал ертөнцийнхөн Корбиний мэндчилгээг бүх цаг үеийн хамгийн бүтэлгүй “high5”, “тэврэлдсэн үедээ хэзээ ч бүү ингэж мэндэл”, “ийм алдаанд голдуу хоёр тал хоёул бурууддаг, харин энэ удаа 100 хувь Корбиний буруу” гэх зэргээр бичицгээж байгаа юм.
Британий парламентын сонгуульд олонх болсон нам гараагүй бөгөөд Жереми Корбиний лэйборист нам 262 суудал авч, бусад жижиг намуудтай эвсэн засгийн газар байгуулах боломж гарч ирсэн нь түүнийг ихэд баярлуулаад байгаа ажээ.
Эх сурвалж: Mashable
| https://ikon.mn/n/115z |
116 | Оройн цагаар оюутнуудаас мөнгө нэхвэл кондукторт хариуцлага тооцно | С.Уянга, Зууны мэдээ | 11/06/2013 14:41:00 |
Оройн цагаар мөнгө нэхвэл кондукторт хариуцлага тооцно
Нийслэлийн хэмжээнд 113 мянган оюутан нийтийн тээврийн автобусанд хөнгөлөлтийн картаар зорчдог.
Оройн цагаар буюу 19:00 цагаас хойш ихэнх нийтийн тээврийн кондуктор оюутнуудаас мөнгө нэхэж байгаа тухай гомдол тасрахгүй байна.
Энэ талаар Монголын оюутны холбооны хэвлэлийн ажилтан Э.Батжаргалаас тодрууллаа.
-Оюутны “Смарт” карт хэвлэгдэж дууссан уу?
-Хөнгөлөлтийн карт нь алдаатай гарсан зарим нэг оюутны карт удахгүй шинэчлэгдэж хэвлэлтээс гарна. Мөн ХААИС, МУБИС-ийн төгсөх ангийн оюутнуудын смарт карт хэвлэгдээгүй байгаа. Тухайн оюутнууд хавар захиалж амжилгүй дадлагад явсан байсан.
-Оройн цагаар нийтийн тээврийн автобусны кондукторууд оюутнуудаас мөнгө нэхдэг. Ийм тохиолдолд тэд хэнд хандах вэ?
-Ийм тохиолдол их хөнгөлөлтийн картаар автобус зогсох хүртэл зорчих эрхтэй. Оройн цагаар смарт карт үйлллэхгүй гэвэл 324352 дугаарын утсанд холбогдож бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Тухайн автобус компани болон кондукторт хариуцлага тооцно. Зарим оюутнуудад дуулгахад нэмэлт захиалга авахгүй. Манай байтууллагад тийм эрх ч байхгүй. Оюутнууд долдугаар сарын 1 хүртэл нийтийн тээврийн автобусанд үнэгүй зорчих эрхтэй.
-Удахгүй танай холбооны ой болох гэж байгаа гэж сонслоо. Оюутнуудад чиглэсэн ямар ажил төлөвлөсөн вэ?
-Манай холбооны 70 жилийн ойн баярын хурал 16-нд болно. Бид ойгоо тохиолдуулаад 1000 оюутны байраа ашиглалтанд оруулж байна. Мөн түүхэн баримтат кино хийж байгаа. Бүх сургуулиудынхаа салбар зөвлөлөөр дамжуулан олон арга хэмжээ зохионо. “Оюунлаг залуус” гээд оюутны сүлд дуундаа клнп хийлгэсэн.
| https://ikon.mn/n/116 |
1160 | Бусдын Твиттер хуудсыг хувилж, гартаа оруулах шинэ арга гарчээ | Р.Түвшин, iKon.mn | 06/10/2017 10:35:00 |
Бусдын Твиттер хуудсыг булааж авах шинэ аргыг хакерууд олж хэрэглэж эхэлжээ. Ингэхдээ үндсэн хуудсыг нь хувилан хоёр болгож, дараа нь жинхэнэ эзнээс нь бүрмөсөн салгадаг аж. “Doubleswitch” нэртэй энэхүү халдлагын аргыг хэрэглэж эхэлснийг анх “Access Now” дижитал эрхийн байгууллага илрүүлжээ.
Одоогоор Венесуэл, Бахрайн, Мьянмар зэрэг орнуудын хүний эрхийн тэмцэгчид, сэтгүүлчдийн баталгаажсан, олон дагагчтай хуудсуудыг ингэж булаагаад байгааг тус байгууллага мэдээлсэн байна.
Хакерууд гартаа оруулсан хуудсаараа хуурамч мэдээлэл цацаж байгаа юм.
Венесуэлийн сэтгүүлч Милагрос Сокорро, парламентын гишүүн Мигуэл Пизарро нар ийм халдлагын хохирогч болжээ. Тэд хэдийгээр эцэст нь Твиттер компанийн туслалцаатайгаар хуудсаа эргүүлэн авсан ч энэ хооронд хакерууд өмнөх жиргээнүүдийг нь устган, хуурамч мэдээлэл тарааж, дагагчдыг нь төөрөгдүүлэн нэр хүндийг нь унагах арга хэмжээ авч амжсан байна.
“Access Now” байгууллагын дүгнэлтээр ийм аргыг Фэйсбүүк, Инстаграм сүлжээнүүдэд ч хэрэглэж болох гэнэ. Харин олон давхар хамгаалалт (multi-factor authentication) нэвтрүүлснээр үүнээс сэргийлэх боломжтой гэжээ.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/1160 |
1161 | Б.Билэгжаргал: Миний сонголт олон залуусын оюунлаг, гэгээлэг сонголтын нээлт байгаасай | ikon.mn | 06/10/2017 14:12:00 |
МУИС-ийн нэгдүгээр курсын оюутан Б.Билэгжаргал анх удаагаа сонгуульд санал өгөх гэж байгаа. “Сонгууль өгнө гэхээр л есдүгээр сарын 1 шиг догдолж байна” гэх энэ охин Өмнөговь аймгийн мянга мянган залуусын төлөөлөл.
Тиймээс ч сонгуулиа заавал өгнө, өгөхдөө оюунлаг сонголт хийнэ гэж байлаа. Энэ тухайгаа “Миний сонголт бол Эвтэй Монгол Ээлтэй төрийг уриалж байгаа М.Энхболд ах байх болно. Яагаад гэвэл залуус бид оюун ухаан, эрдэм чадал илүү сайн сайханд хүргэнэ гэдгийг мэднэ. Тийм ч учраас боловсрол мэдлэгтэй оюунлаг сонголт хийнэ. Миний энэ удаагийн сонголт олон олон залуусын оюунлаг, гэгээлэг сонголтын нээлт байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.
Улаан, цэнхэр батлахын алийг нь ч өвөртлөөгүй Б.Билэгжаргал охин Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс боловсролыг нь онцгой анхаарч байгаагаа хэлсэн билээ. Сүүлийн үед зарим нам “Боловсрол яах вэ, сэтгэл л байхад болно” гэх үгийг зориудаар цацаж байгаа учраас боловсрол эзэмшихийн төлөө хичээж байгаа оюутан охин зөрж ч байж болох. Гэхдээ л түүний зөв, боловсрол чухал. Тэр тусмаа Ерөнхийлөгч болох хүнд бол бүр чухал.
Эх сурвалж: МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн Төв штаб | https://ikon.mn/n/1161 |
1162 | М.Энхболд: Жанлавын Наранцацралт агсан бид хоёрт олон сайхан дурсамж бий | ikon.mn | 06/10/2017 14:16:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын иргэд сонгогчидтой хийх уулзалт дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт үргэлжилж байна.
Тэрбээр иргэдтэй уулзахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан Жанлавын Наранцаралт агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Өнөөдөр Ж.Наранцацралт агсны төрсөн өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ж.Наранцаралт агсантай өөр нам ч хувь хүний хувьд олон талаараа холбогддог. Хотын даргын хариуцлагатай үүрэгт ажлаа Ж.Наранцаралт даргаас хүлээн авч байсан түүхтэй. Миеэгомбын Энхболд нэр дэвшигч Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байхад Ж.Наранцацаралт агсан Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан гээд олон сайхан дурсамж байгаа гэдгийг дурсан ярьсан юм. Дундговьчууд “Миеэгомбын Энхболд дарга аливаа шийдвэрийг нухацтай бодож байж гаргадаг. Бид ч бас энэ удаагийн сонгуульд сэтгэлийн хөөрлөөр биш нухацтай бодож байна саналаа өгнө. Монгол Улсаа, ард түмнээ бодож Миеэгомбын Энхболд даргыг дэмжинэ” гэдгээ илэрхийлэв.
“Эвтэй Монгол-Ээлтэй төр”-ийн төлөө ажиллах эрхэм зорилт дэвшүүлсэн Миеэгомбын Энхболдыг дундговьчууд дуу нэгтэй дэмжиж байна. “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртэй нь ч танилцсан. Иргэд түмэндээ чиглэсэн сайн хөтөлбөр болсныг ч энэ үеэр иргэд хэлж байлаа. Мөн Төрийн тэргүүний хариуцлагатай энэ сонгуульдаа амжилттай оролцож ялалт байгуулахыг ерөөн Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод Дундговьчууд хурдан удмын шарга адуу бэлэглэсэн юм.
Эх сурвалж: МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн Төв штаб
| https://ikon.mn/n/1162 |
1166 | Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ | ikon.mn | 06/10/2017 19:00:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ
“Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Эрхэм зочид , төлөөлөгчид өө,
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье.
ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн Энэтхэг, Пакистан Улсын төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэе.
ШХАБ гишүүнчлэлийн хувьд ийнхүү өргөжин тэлж байгаа нь түүний улс төр, эдийн засгийн нөөц боломж, олон улсын нэр хүндийг өсгөж, бүс нутгийн тулгамдсан асуудал, сорилтуудыг шийдвэрлэхэд шинэ эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс ШХАБ-д ажиглагчаар элссэнээс хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулахаар чармайж ирлээ.
Манай улс ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна.
Хатагтай, ноёд оо,
Гишүүн болон ажиглагч орнуудын хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухал юм.
Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж ирлээ.
ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.
Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт болон 3 талын хамтын ажиллагааны бусад механизм бүрдэж, амжилттай ажиллаж байна.
Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт бид онцгой анхаарал тавьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан ОХУ, Европ болон БНХАУ, Азийг холбосон хамгийн дөт, хамгийн аюулгүй, хамгийн хялбар, хамгийн хямд дэд бүтцийг барьж байгуулах боломжтой. Эдгээр төсөл, хөтөлбөр хөрөнгө оруулагчдад томоохон орон зай нээх тул ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудыг идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна.
Манай улс анхдагч эрчим хүчний нөөц ихтэй орны хувьд хөрш орнуудтайгаа эрчим хүчний дэд бүтцийн холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Манай орон нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна.
Бид ШХАБ-ын хүрээнд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, гамшигтай тэмцэх, ХАА зэрэг салбарт хамтран үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна.
Түүнчлэн соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь ард түмнүүдийн харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлж, бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна.
Эрхэм дарга аа,
ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж буйд баяртай байна.
Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
| https://ikon.mn/n/1166 |
1168 | 10 дугаар хорооллын туслах замын тохижилтын ажил дууслаа | Г.Мөрөн, iKon.mn | 06/11/2017 09:57:00 |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812 метр зам талбайн тохижилтын ажлыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.
Уг ажлыг хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр цаг наргүй ажилласны үр дүнд өнөөдөр буюу 2017 оны зургаадугаар сарын 10-ны өдөр, төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусгалаа.
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолтой, 300 метр урт 5830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ. | https://ikon.mn/n/1168 |
1169 | Apple-ийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарсан тохиолдол Хятадад илэрчээ | Р.Түвшин, iKon.mn | 06/11/2017 10:07:00 |
Apple компанийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг нууцаар зарж байсан 20 гаруй этгээдийг Хятадын эрх баригчид баривчилжээ.
Тэдгээр хүмүүс нь Apple компанийн дистрибьютер, ханган нийлүүлэгчийн үүрэгтэй ажилладаг байсан тул компанийн хэрэглэгчийн мэдээллийн санд нэвтрэх эрхтэй байжээ. Нийтдээ 22 хүн хэрэглэгчийн нэр, утасны дугаар, Apple ID гэсэн чухал мэдээллүүдийг нэг бүрийг нь 10-180 юаниар зарж байсан байна. Тэдний орлого 50 сая юань ($7.3 сая) хүрээд байсныг цагдаа нар илрүүлжээ.
Өмнөд Хятадад ажиллаж байсан уг сүлжээг илрүүлэхийн тулд эрх баригчид олон сарын хугацаанд ажилласан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр хамгийн сүүлийн этгээдүүдийг илрүүлж, баривчилснаа Зэжянь мужийн цагдаагийн газар мэдээлжээ.
Хятадын ханган нийлүүлэгчдээс ихээхэн хамааралтай ажилладаг Apple мэтийн том компаниудын хувьд энэ нь ноцтой асуудал үүсгэж байгаа юм.
Одоогоор хэдэн хэрэглэгчийн хувийн мэдээллийг зарсан, тэдний хэд нь Хятадын, хэд нь гадаадын хэрэглэгч байсныг тодорхойлоогүй байна.
Эх сурвалж: Xinhuanet
| https://ikon.mn/n/1169 |
116a | ФОТО: Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо | Б.МАНЛАЙ, IKON.MN | 06/11/2017 10:24:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
МАК /Монголын алт/ компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Жилд хоёр сая тонноос илүү цемент хэрэглэж байгаа энэ үед импортыг орлож, дэлхийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо.
Тэрээр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээн байгуулах аж ахуйн нэгж, иргэдээ Засгийн газар байнга дэмжиж, үргэлж тэдний талд зогсоно гэж хэллээ.
Мөн баялгаа Монголдоо үлдээх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн нээлт олон байхыг хүсэн ерөөв. Барилгын салбарын хөгжилд шинэ стандарт, шинэ чанар нэвтрүүлэх боломжийг бий болгохын төлөө Дани, БНХАУ-ын байгууллага, инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, монголчууд бүтээж чаддагийг харуулсан үндэсний барилга угсралтын компани, ханган нийлүүлэгч нарт талархал илэрхийлэв.
Гэрэл зургийг Mpa.mn
“МАК-Евро цемент” үйлдвэр нь өргөн хэрэглээний цементээс гадна ус, шүлтлэг орчинд тэсвэртэй цемент ч үйлдвэрлэх юм. Усанд тэсвэртэй цементийг далан, гүүр барихад ашигладаг бол шүлтлэг орчинд тэсвэртэйг гүний уурхай, хонгил барихад хэрэглэдэг байна.
Үйлдвэр ашиглалтад орсноор 900 орчим ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ жилд 35 тэрбум төгрөгийн татвар төлж, 70-75 сая ам.доллартай тэнцэх хэмжээний импортыг орлоно гэж тооцоолжээ.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км төмөр зам татаж, Чойр хотоос цахилгаан дамжуулах 65 км урт агаарын шугам татан, дэд станц байгуулсан байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/116a |
116b | Япончууд нүүрснээс гаргах эрчим хүчийг нэмэгдүүлэх технологи боловсруулжээ | Р.Түвшин, iKon.mn | 06/11/2017 10:49:00 |
Япончуудын боловсруулсан шинэ технологи нүүрсний үнэ цэнийг эргүүлэн сэргээж болзошгүй болжээ.
Нүүрс шатааж эрчим хүч гаргах нь байгаль орчинд хортойд тооцогддог бол энэхүү шинэ технологийн тусламжтайгаар илүү цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломж нээгдэж байна. Osaki Coolgen компанийн туршилтын станцыг Японы баруун тэнгисийн Осакикамижима арал дээр байгуулжээ. Энэ нь уламжлалт нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг нэмэлт төхөөрөмжөөр тоноглосон байгууламж юм байна.
Шинэчилсэн станц нь хамгийн очин үеийн нүүрсээр ажилладаг станцуудаас 30 хувийн өндөр бүтээмжтэй, CO2 буюу хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 30 хувь бууруулж чаддаг гэдгийг Osaki Coolgen компанийн ерөнхийлөгч Кэнжи Аисо мэдээлжээ.
Уламжлалт станцууд нүүрсийг Цельсийн 700 хэм орчимд шатааж, уурын турбиныг ажиллуулдаг. Тэгвэл шинэ станц нь Цельсийн 1,300 хэмд нүүрсийг шатааж, үүнтэй зэрэгцэн нүүрснээс хий гаргахдаа устөрөгчийн түлш давхар үйлдвэрлэдэг юм байна.
Өөрөөр хэлбэл нүүрс шатаахдаа хий, дулаан, устөрөгч гэсэн гурван өөр эрчим хүчний эх үүсвэрийг бий болгодог тул нүүрсийг дангаар нь шатаадаг одоогийн станцуудаас илүү үр ашигтай ажилладаг ажээ.
Зардлын хувьд ийм станц байгуулахад уламжлалт станцаас 20 хувь өндөр болдог. Гэхдээ үр ашиг нь үүнээс өндөр болж байгаагаараа онцлог. Одоо Osaki Coolgen компани Осакикамижима дахь станцаа 5,000 цаг ажиллуулж турших юм.
Хэрвээ туршилт амжилттай дуусвал 2020 оны эхээр арилжааны зорилгоор ашиглаж эхлэх гэнэ.
Туршилтын шатандаа байгаа технологийг сонирхсон гадаадын зочид Осакикамижима арлыг зорих болжээ. Энэхүү жижиг аралд сүүлийн өдрүүдэд Польш, Австрали, Зүүн Өмнөд Ази, Африкийн төлөөлөгчид дараалан айлчлаад байна.
Эх сурвалж: nikkei.com
| https://ikon.mn/n/116b |
116c | ФОТО: Бурхан багшийн Их дүйчэн өдрийн баярын арга хэмжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/11/2017 10:59:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их дүйчэн өдрийг /2017.06.09/ тохиолдуулан “Сэтгэл ариусахуй” арга хэмжээг зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагааны үеэр Гандантэгчэнлин хийдээс Д.Сүхбаатарын талбай хүртэл сүрт жагсаал, Д.Сүхбаатарын талбайд бясалгалын флашмоб зэрэг арга хэмжээ болсон юм.
Энэхүү өдрийг Буддын шашинт улс орнууд өргөн тэмдэглэдэг бөгөөд бусдад туслах аливаа сайныг үйлдэх зэргээр ариун цагаан сэтгэлийг улам бүр дэвжээн зуны тэргүүн сарын турш буян номын үйлсэд шамддаг уламжлалтай ажээ.
Арга хэмжээний фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/116c |
116h | Гадаадад оршин суугаа иргэдийн 44.6 хувь нь саналаа өгөөд байна | Г.Мөрөн, iKon.mn | 06/11/2017 17:33:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7,209 иргэн энэ зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд саналаа өгч байна.
Улаанбаатарын цагаар зургаадугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн байдлаар Салбар комиссуудаас авсан мэдээллээр саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7,209 сонгогчоос 3,217 сонгогч буюу 44.6 хувь нь саналаа өгөөд байна.
Санал хураах ажиллагаанд бүртгүүлсэн иргэд идэвхитэй оролцож буй бөгөөд хуулийн хугацаандаа амжиж саналаа өгөхийг уриалья.
Цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дуусах юм.
Facebook, Тwitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна.
Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм.
Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс сонгуулийн санал
авах ажлыг зохион байгуулах Төв комисс
2017-06-11 17:00 | https://ikon.mn/n/116h |
116k | ТУС үйлчилгээ байгууллагын эрүүл мэндэд анхаарна | А.Үлэмж, iKon.mn | 06/12/2017 08:06:00 |
Аливаа байгууллагын амжилт нь тэдний зорилго, төлөвлөгөө, дотоод зохион байгуулалт, тогтолцоо, ажилтнуудын идэвх зүтгэл зэрэг маш олон зүйлсээс зэрэг хамаардаг. Байгууллагыг бүрдүүлдэг хүчин зүйлсийн аль нэг хэсэгт багахан асуудал тулгарахад л тухайн байгууллагын амжилт бага багаар ухарна. Тиймээс байгууллагад тулгардаг байж болох бүх асуудлыг оношилж, шийдэж өгөх ТУС үйлчилгээ албан ёсоор шинээр нээлтээ хийлээ.
“Т.У.С солюшн” ХХК-аас гаргаж буй ТУС /Тохируулагатай Угсардаг Систем/ шийдэл нь онол, практикт тулгуурлан тодорхойлсон хэвийн үйл ажиллагаатай байгууллагын жишиг загвар ба танай байгууллагыг уг загвартай харьцуулж шаардлагатай хэмжүүр болон бодит өгөгдлүүдийг бий болгосоны үндсэн дээр эрүүл мэндийг тань оношлох, улмаар түүнийг бэхжүүлэх үйлчилгээ аж.
Нээлтийн үйл ажиллагаанд 100 гаруй төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах албан тушаалтны төлөөлөл бүхий хүмүүс оролцсон юм.
Энэхүү үйлчилгээний талаар "Т.У.С солюшн” ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан "Хүн өвдөхөөрөө эмнэлэгт хандаж, оношлуулж, эмчлүүлдэгтэй адил байгууллагад ямар нэгэн доголдол, маргаан үүссэн тохиолдолд хандах үйлчилгээг бид бий болгож байна. Энэ нь байгууллагын эрүүл мэндийг оношилж, эмчилж өгнө гэсэн үг юм.
Ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зорилго бүхий байгууллагууд манайд хандаж болох юм. Тэр бүү хэл гэр бүл хандсан ч болно. Бид олон жилийн туршлага дээрээ үндэслэн энэхүү үйлчилгээг зах зээл, хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.
Бид хэрхэн ажиллах вэ гэхээр хамгийн түрүүнд тухайн байгууллагын үйл явцтай танилцаж, шинжилж, онош тавина. Дараа нь байгууллагыг эмчлэх төлөвлөгөө, шийдлүүдийг боловсруулж, нэвтрүүлж ажиллана. Цаашлаад тухайн байгууллагад гарч байгаа өөрчлөлтөд мониторинг хийж, гаргасан шийдлүүдээ сайжруулах болно" гэв.
Хэрэв таны байгууллагад дараах асуудлууд тулгарч байвал та ТУС үйлчилгээний хамт олонд хандах боломжтой юм
Шинээр байгуулагдсан бөгөөд зорилгодоо хүрэх тогтолцоогоо яаж бүрдүүлэхээ мэдэхгүй байгаа
Ажилтнуудын цалин хөлс нь ажлын гүйцэтгэлтэй уялддаггүй
Ажилтан, байгууллага нь нэг зорилгод чиглэн ажиллаж чаддаггүй
Хариуцлагын шударга тогтолцоо байхгүй
Асуудлыг үүсгэж байгаа жинхэнэ шалтгааныг тогтоож чаддаггүй
Зохион байгуулалтын нэгжүүдийн ажлууд уялддаггүй
Ажлуудыг хийж, гүйцэтгэх процесс тодорхойгүй
Урт хугацааны төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөтэй уялддаггүй.
ТУС ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДСАНААР ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ДЭЭР ДАРААХ ЧИГ ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРНА
Хэрэглэгч, ажилтан, нөөц бүрдүүлэгч/хувьцаа эзэмшигчид нэгдмэл зорилготой болно.
Нэгжүүдийн хоорондын ажил, чиг үүргийн уялдаа холбоо сайжирна.
Гадаад орчинд дасан зохицох чадвартай болно.
Байгууллага нь өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж чаддаг болно.
Цаг хугацаа хэмнэгдэнэ
Бүтээмж нэмэгдэнэ
Зардлаа хэмнэнэ, бууруулна
Цалин хөлсөө нэмэгдүүлнэ
Орлогоо нэмэгдүүлнэ
Хамгийн гол нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэх боломжтой болно
Хэрэв та байгууллагын эрүүл мэнддээ анхаарахыг хүсвэл ТУС үйлчилгээг сонгоорой.
Холбогдох утас: 70149761
| https://ikon.mn/n/116k |
116l | Ирэх гурван жилд авах $5.5 тэрбумын зээлийг бидэнд ХЭН ӨГӨХ ВЭ? | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 06/12/2017 09:27:00 |
Гэрэл зургийг MPA.mn
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ирэх гурван жилийн хугацаанд Монголд орж ирэх 5.5 тэрбум ам.долларын задаргааг хүргэж байна.
Сангийн яамнаас өгсөн мэдээллээр Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага, Япон Улс, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнууд хөтөлбөрийн хүрээнд нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг болон төслийн санхүүжилтийн зориулалтаар, үлдсэнийг БНХАУ юаны своп хэлэлцлийн хугацаагаа сунгах замаар дэмжиж хамтран ажиллахаар болжээ.
Олон улсын байгууллагуудаас хамгийн түрүүнд Азийн Хөгжлийн Банк 1.35 тэрбум ам.долларыг шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг нь энэ зээл 900 сая ам.доллар байх байсан боловч нэмэлт 450 сая ам.долларыг АХБ-ны Захирлуудын зөвлөл баталсан юм.
Мөн хөтөлбөр батлагдмагц улирал бүр ОУВС-гаас шилжүүлэх эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд орсон байгаа.
Харин дараа дараагийн санхүүжилтийн тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Гурав дахь санхүүжилтийн асуудлаар Япон улсын Засгийн газартай хэлэлцээр хийгээд явж байна. 2017 оны 6-7 дугаар сард хэлэлцээр дуусах байх. Японоос нийт 850 сая ам.долларыг гурван үе шаттайгаар авна. 2017 онд 300 орчим сая ам.доллар болох байх.
Түүний дараа Дэлхийн банкны санхүүжилт яригдаж байгаа. Нийт 600 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд авна. Бид эхний 79 сая ам.долларыг авахаар ярьж байна” гэв.
Одоогоор мэдэгдээд буй санхүүжилтийг доорх хүснэгтээр үзүүлж байна.
Хүснэлт 1: ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх хөнгөлөлттэй зээл, зарцуулалт, хугацаа
Санхүүжүүлэгч
НИЙТ Үнийн дүн
Санхүүжилтийн төрөл
Эхний санхүүжилт хийгдэх хугацаа
ОУВС
434.3
Төлбөрийн тэнцэл
Улирал бүр 38.6 сая ам.доллар
АХБ
~900
Төсвийн дэмжлэг,
2017 онд үзүүлэх хоёр зээлийн 250 сая ам.долларын санхүүжилтийн 7 дугаар сараас төсвийн дэмжлэг байдлаар орж ирнэ.
Дэлхийн банк
~600
Төсвийн дэмжлэг,
Дэлхийн банкны 2017 оны эхний шатны санхүүжилт энэ оны 8 дугаар сараас төсвийн дэмжлэг байдлаар санхүүжигдэнэ.
Япон Улс
~850
Төсвийн дэмжлэг
Япон Улстай бодлогын арга хэмжээгээ хэлэцэж байгаа бөгөөд эхний шатны санхүүжилт 2017 оны 10 дугаар сараас орж ирнэ гэж тооцоолж байна.
БНСУ
400
Төслийн санхүүжилт
Төслийн санхүүжилт хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхий хэлэцээрээ УИХ-тай зөвшилцөж байна.
Төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийн дүн
3,275
БНХАУ
Своп хэлцэл сунгах
15 тэрбум юаны своп хэлэлцлийн хугацааг 3 гаруй жилээр сунгах
НИЙТ
~5,500
Эх сурвалж: Сангийн яам
Засгийн газрын өр ямар түвшинд байгаа вэ?
Засгийн газрын өрийн талаарх мэдээллийг хүргэж байна. Манай улсын Засгийн газрын өр 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 20 гаруй их наяд төгрөг байна. Энэ нь ДНБ-ий 72.2 хувьтай тэнцэж байгаа юм.
Харин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5 их наяд орчим төгрөгөөр нэмэгджээ.
Хүснэгт 2: Засгийн газрын өр /тайлант хугацааны эцэст, тэрбум төгрөг/
Он
2016
2016
2016
2016
2017
Улирал
1
2
3
4
1
Засгийн газрын нийт өр (I+II)
15,928.9
16,612.5
19,355.0
22,280.1
20,970.6
I. Засгийн газрын гадаад өр (А+Б+В)
11,557.4
12,548.6
14,753.6
15,815.2
15,822.2
А. Зээл
5,290.0
5,391.4
6,401.5
6,983.3
7,179.7
Б. Үнэт цаас
3,406.8
4,241.5
4,937.1
5,380.5
6,771.8
В. Бусад
2,860.6
2,915.6
3,415.0
3,451.5
1,870.7
II. Засгийн газрын дотоод өр (А+Б+В)
4,371.5
4,064.0
4,601.3
6,464.9
5,148.4
А. Зээл
200.0
-
-
-
-
Б. Үнэт цаас
3,345.1
3,145.0
3,567.6
5,488.8
4,438.3
В. Бусад
826.4
919.0
1,033.7
976.1
710.0
Засгийн газрын өр (ӨҮЦэнээр)
13,260.3
13,793.0
15,787.9
18,964.2
18,934.5
Засгийн газрын өр (ӨҮЦэнээр)/ДНБ /хувь/ *
54.70%
56.90%
65.20%
79.40%
72.70%
Эх сурвалж: Mongolbank.mn | https://ikon.mn/n/116l |
116m | Манай улс авлагын даатгалын зах зээлийн газрын зурагт цав цагаанаараа байна | Э.Мөнхзаяа | 06/12/2017 08:16:00 |
-Даатгалын энэ үйлчилгээг нэвтрүүлэхгүй бол экспортлогч орнууд эрсдэлд орох магадлал өндөр байна-
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд дэлхийн олон оронтой худалдаа арилжаа эрхэлж, гадаад худалдааны эргэлт жил ирэх тусам өсөж байгаа билээ. Энэ оны эхний дөрвөн сангийн дүнгээр манай улсын нийт бараа эргэлт 3017.3 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 807.2 сая ам.доллар буюу 36.5 хувиар өсжээ. Үүнээс гадна оны эхний дөрвөн сарын хугацаанд дэлхийн 51 оронд бараа экспортолсон гэсэн дүн мэдээ байна.
Дэлхий дахинд нь ч энэ чиг хандлага ажиглагдаж байна. Тэр тусмаа XXI зуунд олон улсын худалдааны газрын зураг өөрчлөгдөж, Ази руу чиглэж байгаа нь манай улсын гадаад худалдаа цаашид ч өсөх дүр зургийг харуулж буй юм.
Ийнхүү хил дамнасан худалдаа асар хурдацтай нэмэгдэж буй нь олон талаар сайн хэрэг боловч худалдаа ба худалдан авалттай холбоотой зарчимд зарим өөрчлөлтийг хийхгүй бол экспортлогч талдаа хор хохирол дагуулах нөхцөл бий болжээ. Энэ бол олон улсын худалдааны төлбөрийн эрсдэл.
Аливаа бараа, бүтээгдэхүүнд экспортод гаргахад нийлүүлэгч нь худалдан авагчтайгаа гэрээ байгуулсны үндсэн дээр худалдаа, арилжаа хийгддэг. Энэ үеэр үүсдэг нэг гол эрсдэл нь төлбөр мөнгөний асуудал. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд дэлхийн олон оронд экспортын даатгалын үйлчилгээ үзүүлдэг тусгай байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Харин манай улсад өнөөг хүртэл экспортын даатгалын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, ажилладаг байгууллага байсангүй.
Энэ салбарын газрын зурагт манай улс цав цагаанаараа байгаа юм. Тиймээс гадаадын орнуудад аль хэдийнээ хэрэгжиж буй ч Монголд цоо шинэ энэ үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага бий болжээ. Бараа, бүтээгдэхүүн экспортод гаргаж буй компани, иргэд гэрээний дагуу төлбөрөө шууд, эсвэл барааг хил дамнуулан хүргэсний дараа авах гэрээ байгуулдаг. Шууд төлбөр тооцоо нь нийлүүлэгч талдаа эрсдэл бага үүсгэнэ. Гэвч төлбөрийг шууд хийх нь харьцангуй бага. Ерөнхийдөө улс дамнасан худалдааны 60 хувийг бэлэн бус төлбөрөөр авдаг нь эрсдэл үүсгэдэг байна.
Бэлэн бус төлбөрөөр тооцоо хийж буй нийлүүлэгчийн хувьд бараа, бүтээгдэхүүний худалдан авагчийн талаар хэр их мэдлэгтэй вэ, түүнд итгэж болох уу, тухайн худалдан авагч өөр худалдан авагчдаас хамааралтай байна уу, бизнесийнхээ хүрээнд арилжааны эрсдэлийг давах чадвартай юу гээд олон эрсдэлтэй асуулттай үлддэг. Гэтэл итгэж байж бараагаа хил дамжуулан гаргатал төлбөр тооцоо гэрээний дагуу хийгдэхгүй удах, худалдан авагч алга болсон тохиолдолд яах вэ. Энэ үед экспортлогч тал асар их алдагдалд ордог.
Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдаа талдаа шилжүүлээд, төлбөр мөнгөө авах экспортын гүйлгээний үед улс төрийн ба арилжааны гэсэн хоёр эрсдэл тулгарна. Улс төрийн эрсдэлийн хувьд тухайн импортлогч улсад төрийн байгууллагууд төлбөрөө төлөх боломжгүй болох, мөнгөн тэмдэгтээ валют болгож боломжгүй байдал үүсдэг. 1975-1995 онд ийм нөхцөл байдал их байсан бол өдгөө энэ байдал харьцангуй багасжээ. Хэдий тийм боловч Төвбанк валютын ханшаа багасгах шийдвэр гаргасан нөхцөлд импортлогчид шууд л төлбөрийн чадваргүй болох эрсдэлд орвол яах вэ.
Харин арилжааны эрсдэлд худалдан авагч тал төлбөрийн чадваргүй болох, эсвэл төлбөрөө төлөх хүсэлгүй байх гэсэн асуудал багтана. Харамсалтай нь дэлхий дахинаа төлбөрөө төлөх чадваргүй байдал өсөх хандлагатай байна. 2017 оны эхний саруудын байдлаар дэлхийн нийт хил дамнасан худалдааны нэг хувьд ийм асуудал үүсжээ. Сонсоход их биш ч үүний цаана асар их тоо яригдаж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Манай гол экспортлогч БНХАУ-д л гэхэд өнгөрсөн жил төлбөрийн чадваргүй байдал 20 хувиар өссөн бөгөөд энэ онд 10 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Харин Ази Номхон далайн орнуудад зургаан хувьд байх төлөв ажиглагджээ.
Тэгвэл үүнийг давах арга нь авлагын даатгал. Авлагын даатгалыг товчоор тайлбарлахад даатгагч аливаа судалгаа, эрсдэл зэргийг тооцсоны дараа нийт зардлын 90 хувийг экспортлогчид төлдөг байна. Дэлхийн улс орнуудын авлагын даатгалын үйлчилгээг ажиглахад хувь, 100 хувь төр, төр хувь хосолсон гэсэн гурван төрлийн тоглогч энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж. Зарим улс орнуудад экспорт, импортын банк нь авлагын даатгалыг хариуцдаг байна.
Манай улс даатгалын цоо шинэ энэ салбарыг нэвтрүүлэхийн тулд өөрсдийнхөө экспортын нөхцөлд нийцсэн загварыг төртэйгөө хамтарч боловсруулах шаардлагатай байна.
Энэ салбар Монголд нэвтэрснээр үндэсний компаниуд айх аюулгүй олон улсын зах зээлд гарч, экспортын зах зээлийн төрөлжилт нэмэгдэх боломж бүрдэх юм.
| https://ikon.mn/n/116m |
116n | Хот үмхийрлээ | Г.Ганчимэг Монголын мэдээ | 06/12/2017 08:30:00 |
Гэрэл зургийг mpa.mn
“Аз жаргалтай” тодотголтой Улаанбаатарын иргэд үнэндээ улсынхаа нийслэлд амьдраад байна уу, нийтийн жорлонд бүтэж үхэх гээд байна уу гэлтэй л аж төрж байна. Ялангуяа, 22-ын товчоо, Буянт-Ухаа, Нисэх, Яармагийн ойролцоо байнга, салхи баруунаас байх юм бол хотын төв рүү ч хааяа хааяа цэвэрлэх байгууламжийн үмхий үнэртдэг боллоо. Тэртээ 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламж хүнээр бол хоногоо хүлээж байгаагаас ялгаагүй.
Эцсийн бүхий л нөөц хүчээ дайчилж, бүр давуулан ажиллаж байгаа гэдэг. Уг нь энэ асуудлыг нийслэлийн нэг агентлаг хариуцаад зохицуулчих ёстой гэж дарга сайд нар үздэг ч үнэндээ хүчрэхгүй байсаар өдийг хүрчээ. Бүр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн хавар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан.
Тэгээд “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал”-аар хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд энэ дөрвөн жилд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгах юм байна гэдэг мессежийг тухайн үед хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Олны хэл амыг дарж, түр ч атугай “гал унтраах” энэ аргыг үе үеийн дарга нар хэрэглэсээр л.
Харин өнгөрсөн жил Ази Европын чуулга уулзалт Монголд болж, нийслэлийн иргэд Төв цэвэрлэх байгууламжийн үмхий үнэрийг ганц зун ч гэсэн мартаж билээ. Учир нь АСЕМ-д ирсэн дээд хэмжээний хүндтэй зочдыг Улаанбаатар хот үмхийрч, бохиртойгоо хутгалдсан байдалтайгаар угтахыг хүсээгүй юм.
Тэгээд төд удалгүй намрын сэрүү орж, өвлийн жаварт өнөөх үнэр танар түр мартагдсан хэрэг. Гэтэл одоо зун болдгоороо болж, цэвэрлэх байгууламжийн асуудал дахин сөхөгдөж байна. Өнгөрсөн зун үмхий үнэрийг үнэтэй бодисоор дарж байжээ. Энэ ажилд улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөгийг зарцуулсан юм байна. Харин энэ жил хэт зардал өндөртэй энэ аргаас татгалзсан бололтой. Бүхэл бүтэн улсын нийслэл бохироороо амьсгалж байна. Өөрөөр хэлбэл, хот үмхийрлээ. Эсвэл үмхийрч л байг юм уу. АСЕМ-гүй хотын ард иргэд зуны нарлаг сайхан өдрүүдэд бохироороо амьсгалах шийтгэл хүлээгээгүй л байлтай.
Тиймээс энэ дөрвөн жилдээ багтаан Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана гээд “ам гарчихсан” юм чинь түр зууртаа буюу үлдсэн хоёрхон жилд АСЕМ-аар хэрэглэсэн аргаа ард түмнийхээ төлөө хэрэглэж болохгүй юу. Зардал мөнгө нь ч арай бага орох байлгүй дээ. Өмнө нь зарцуулсан 8.1 тэрбум төгрөгөөр Төв цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг дарах технологийг сайжруулах 25 ажил хийсэн гэж танилцуулж байсан. Харин одоо технологи нь сайжирсан юм чинь зөвхөн бодисоо худалдаад авчихгүй юу.
Харин халаа сэлгээ хийж, мэргэжлийн хүмүүсийг ажлаас халахгүй байх тухай асуудлыг өнгөрсөн хавар хөндөж байсан. Энэ нь ч аргагүй биз. Бодлогын төвшинд дорвитойхон ажил хийсэн шиг хийлгүй түр зуур аргацааж, дарга нар хотынхоо бохирыг цэвэрлэх ажлыг бие бие рүүгээ шидэж өнгөрөөх гээд байдаг нь гэм биш зан. Тэгсэн атал мөрөөрөө ажлаа хийж яваа эгэл жирийн иргэн хүнтэй хатуу чанга хариуцлага тооцон сүрийг бадруулж, ажил амьдралаар нь хохироодог жишиг манайд тогтоод буй нь хэдийнээ ил тод болжээ.
Тэгээд ч зөвхөн үнэрээр нь амьсгалахад ийм хүнд байгаа юм чинь тухайн орчинд буюу яг голомт дээр нь ажиллахад ямар хэцүү байх вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүс 45 нас хүрээд тэтгэвэрт гарахаар болжээ. Мөн ажлын орчныг хүнд хортой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж эхэлсэн нь сайшаалтай.
Одоо харин Төв цэвэрлэх байгууламжаа барих ажлаа түргэвчилмээр байна. Үгүй ядаж л 1.5 сая хүн хөлхөж буй бүхэл бүтэн улсын нийслэл байна даа, баригдаж дуусах хүртэл нь үнэр танараа дарах арга чарга авахгүй бол арай л биш ээ.
| https://ikon.mn/n/116n |
116o | Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-д айлчилна | ikon.mn | 06/12/2017 08:46:00 |
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож ярилцана.
Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Цагаан Ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.МакМастер, АНУ-ын Ерөнхийлөгчийн Шадар туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал М.Поттинжир, АНУ-ын Конгресс дахь Ардчиллын түншлэлийн Хөтөлбөрийн дарга, Конгрессын гишүүн П.Роскам болон Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Мянганы сорилтын корпораци, Энхтайвны корпусын удирдлагуудтай тус тус уулзана.
Мөн Гадаад харилцааны сайд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас зохион байгуулах Монгол-Америкийн бизнесийн 4 дүгээр уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтвортой байлгах, тэдний итгэлийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцана.
Арга хэмжээнд Монголд хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулах сонирхолтой, АНУ-тай бизнесийн хамтын ажиллагаа явуулж буй Монгол, Америкийн 50 гаруй аж ахуйн нэгж компани оролцоно.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/116o |
116p | Мелания Трамп хамгаалагчтайгаа дотно харилцаатай юу? | Э.Мөнхзаяа | 06/12/2017 08:46:00 |
-Зохиолч Моника Бирний баталж буйгаар АНУ-ын тэргүүн хатагтай нөхөртэйгөө дотно байхаа болиод удаж буй бөгөөд Дональдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй бол салах гэж байсан аж-
Дональд Трамп болон түүний үзэсгэлэнт гэргий хоёр хоорондоо тун таарамжгүй тухай цуу яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л чих дэлсэж байсан юм. Дараа нь тэрбээр нөхөртэйгөө хамт Цагаан ордонд амьдрахгүй гэх яриа хөвөрч, “зочин гэр бүл”-ийн хэмжээнд байдал хурцдан дуулиан тарьсан билээ. Тэрбээр хүү Бэрроноо сургуулиас нь гаргахгүй гэсэндээ Нью-Йоркт Трамп цамхгийн тансаг пентхаустаа үлдээхээр болсон. Ингээд нөхөр нь амралтын өдрүүдэд нисэж очиж байхаар төлөвлөсөн аж.
Гэтэл саяхан Трамп гадаадын орнуудад албан ёсны айлчлал хийх үеэр тэргүүн хатагтай нөхөртэйгөө хэр хүйтэн хөндий харьцаатай байдаг нь ил болсон билээ. Меланиягийн хувьд онгоцноос буух тоолондоо нөхөртэйгөө хөтлөлцөхгүй гараа бултуулж байсан нь олны анхаарлыг их татсан. Үүнээс болж хэвлэлүүдэд "Трампын гэр бүл нуран унаж байна" гэсэн гарчигтай нийтлэлүүд гарч эхэлсэн байна. Тэгвэл өдгөө гал дээр тос нэмсэн нэгэн мэдээллийг Нью-Йоркийн зохиолч Моника Бирн олонд зарлалаа.
Түүний хэлснээр Мелания нөхөртөө үнэнч бус бөгөөд олон жилийн турш хамгаалагчтайгаа түүнийг араар нь тавьж байгаа гэнэ. Твиттерээр тараасан энэхүү жиргээ нийгмийн сүлжээнд газар аваад байгаа аж. Моника олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Мелания олон жилийн турш Дональдыг “Tiffanу&Со" гоёл чимэглэлийн компанийн аюулгүйн албаны тэргүүнтэй араар нь тавьж байгаа. Тус компани нь Трамп-тауэр цамхагт байрладаг” хэмээн жиргэжээ.
Барууны хэвлэлийн сэтгүүлчид ч энэ мэдээллийг өлгөн авч, өөр өөрсдийн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.Тухайлбал, Мелания Нью-Йоркоос явахыг хүсдэггүй нь дурлалт залуугаасаа салахыг хүсээгүйтэй холбоотой юм байна гэжээ. Зохиолч бүсгүй тэр ч бүү хэл Твиттертээ Меланиягийн амраг гэх залуугийн зургийг нийтэлсэн байна. Түүнийг Хенри буюу товчилсон нэрээр Хэнг Сьемерс гэж дууддаг. Зураг дээрээс харахад тэр бадриун бие хаатай тун ч царайлаг залуу аж.
Моника Бирн “Мелания, Дональд хоёр ийм зөвшилцөл хийсэн. Хэрвээ тэр сонгуульд ялагдвал Меланияг өөрөөс нь салахыг хүлээн зөвшөөрнө гэжээ. Гэвч тэр сонгуульд ялсан. Тэгэхээр тэд шинэ гэрээ байгуулахаас өөр аргагүй болсон Ингээд Мелания түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд гэр бүлийнх нь хүн хэвээр байхаар болсон” гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Цагаан ордны ажилтан асан Клод Тейлор ч иймэрхүү мэдээллийг Твиттер хуудсаараа цацаж байсан юм. “Ерөнхийлөгчийн гурван ч сонгуулийн ахмад дайчин (өөрийгөө тэгж нэрлэжээ), Клинтоны засаг захиргааны үеэс л Цагаан ордонд ажилласан Ардчилсан намын төлөөлөгч миний бие өөрийн блогоороо дамжуулан мэдээлэхэд Мелания ба Дональд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуулиас ч өмнө салах тухай гэрээ байгуулж байжээ.
Тэгвэл одоо тэд салах цагаа хүлээж байна" хэмээн мэдэгджээ. Тейлорын энэхүү мэдэгдэл олон нийтийн сүлжээ төдийгүй сайтуудад ч нэлээд их шуугиан тарьсан юм. Мелания Трампын хэвлэлийн албаны тэргүүн Стефани Гришем энэ мэдээлэлтэй холбогдуулан "Энэ бүгд огт худал" гэсэн мэдэгдэл хийхэд хүрчээ.
Тэргүүн хатагтайн хэвлэлийн албанаас дээрх мэдэгдлийг хийж байгаа ч хэвлэлээр Меланиягийн нууц амрагийн тухай яриа, түүний тухай мэдээлэл хүчээ авсаар байна. “Тиффани” гоёл чимэглэлийн дэлгүүрийн аюулгүйн албаны тэргүүн Хэнк Сьемерс нь Нью-Йоркийн Гэгээн Жоны их сургуулийг дүүргэсэн бөгөөд Нью-Йоркт хотод аж төрдөг. Хамгийн гол нь тэрбээр албан ёсоор гэрлэсэн аж.
| https://ikon.mn/n/116p |
116q | Уорен Бафеттай үдийн зоог барих эрх $2.68 саяын үнэ хүрлээ | Р.Төмөр, ikon.mn | 06/12/2017 08:49:00 |
Нэрт тэрбумтан, Беркшир Хатэвэй компанийн тэргүүн Уорен Бафеттай үдийн зоог барих эрхийг өнгөрсөн долоо хоногт eBay сүлжээгээр үнэ хаялцуулан дуудаж, Баасан гарагийн шөнө дүнгээ гаргажээ.
Нийт 41 хүн эрхийн төлөө өрсөлдсөнөөс нэрээ нууцалсан эрхэм $2,679,001 төлж шалгарсан байна. Гэхдээ энэ үнэ нь 2012, 2016 онуудад $3,456,789 хүрч байсан дээд амжилтанд хүрээгүй юм.
Дуудлага худалдааны орлого нь Сан Францискогийн Glide хэмээх орон гэргүйчүүд, ядууст хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг буяны байгууллагын дансанд шилжих гэнэ.
Ялагч нь долоо хүртэл найзын хамт Манхэттэн дахь Smith & Wollensky стик хауст тэрбумтантай цуг хооллох юм. Ярианы сэдэв нь Бафетын дараагийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс бусад юу ч байж болох ажээ.
Бафет өнгөрсөн 18 жилийн хугацаанд нийт $26.3 саяыг ийм замаар Glide санд хандивласан байна. Анхны эхнэр Сюзаныгаа 2004 онд нас барахын өмнө Бафет уг ажиллагаанд оролцож эхэлжээ.
Glide сан нь жилд $18 саяын төсвөөр 750,000 үнэгүй хоол, 8,500 хүнд үнэгүй байр, 2,600 ДОХ болон Элэгний C вирусны шинжилгээ, 450 хүүхдийн өдөр өнжүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлдэг юм.
Одоо 86 настай Бафет нь $76.2 тэрбумын хөрөнгөөрөө манай гарагийн дөрөв дэхь баянд тооцогдож байгааг Форбс сэтгүүл баталсан байдаг. Түүний Беркшир Хатэвэй компани даатгал, эрчим хүч, аж үйлдвэр, төмөр зам, жижиглэн худалдаа зэрэг олон салбарын 90 гаруй бизнесийг удирддаг. Бафет өөрөө $419 тэрбумын үнэлгээтэй уг компанийхаа 18 хувийг эзэмшдэг юм.
Эх сурвалж: Fortune
| https://ikon.mn/n/116q |
116s | Гадаадад байгаа иргэдийн санал хураалт дууслаа | Монголын мэдээ | 06/12/2017 08:51:00 |
Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Үүнтэй холбогдуулан гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг сонгуульд саналаа өгөх боломжоор хангадаг билээ. Тэгвэл гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд энэ сарын 10, 11-нд саналаа өглөө.
Сонгуулийн төв байгууллагын мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7,374 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан аж.
| https://ikon.mn/n/116s |
116t | Москвад дөрвөн хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ | Монголын мэдээ | 06/12/2017 08:56:00 |
ОХУ-ын нийслэл Москва хотын зах орчимд өнгөрөгч бямба гарагт гэрээсээ гал нээж, дөрвөн хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Улмаар цагдаа нар хэргийн газарт ирж, томоохон хэмжээний буудалцаан болсон байна. Сэжигтний талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Гэхдээ хэргийг мөрдөн шалгаж буй Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр Москва хотын зүүн өмнөд хэсэгт байрлах Кратово гэх тосгонд 50 гаруй насны эрэгтэй өөрийн гэрээсээ жирийн иргэд рүү гал нээжээ. Үүний улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдсэнээс гадна мөн гурван хүний цогцос олдсон байна. Түүнчлэн, аюулгүйн албаны нэг ажилтан шархадсан аж.
| https://ikon.mn/n/116t |
116u | Хятадын "ЦАХИУРЫН ХӨНДИЙ"-гөөр аялсан нь... | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 06/13/2017 09:14:00 |
Тархинд мэс засал хийх төхөөрөмж Жунь Гуань Цунь үндэсний инновацийн үзэсгэлэнгийн төв.
“Энэ бол хүний тархи, мэдрэлийн системд хагалгаа хийх сүүлийн үеийн технологи. Уг төхөөрөмж нь хүний тархины зургийг авч, хаана ямар гэмтэл, доголдол байгааг шууд тодорхойлсны дараагаар 2 мм-ийн хэмжээнд хагалж, 30 минутын дотор хагалгааг амжилттай гүйцэтгэж дуусгана.
Ингээд хагалгаа хийлгэснээс хойш 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарч болно доо” хэмээн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Жунь Гуань Цунь үндэсний инновацийн үзэсгэлэнгийн төвийнхөн тайлбарлав.
Бүхэл бүтэн тархины хүнд мэс ажилбарт орсон хүн ердөө гурав хоногийн дараа эрүүл чийрэг болж, эмнэлгээс гарна гэхэд бид гайхан дуу алдаж байлаа.
Тус төхөөрөмжийг Бээжин хотын олон эмнэлэгт ашиглаж байгааг тэд яриандаа дурдсан юм.
Бидний урд хөрш “Эрүүл чийрэг Хятад улс” гэсэн уриан дор инновацийн бүхий л ажлыг өрнүүлж, гаднын үнэтэй тоног төхөөрөмжийг худалдан авч, дотооддоо оруулж ирэхийн оронд өөрсдөө бий болгож, бүтээн байгуулахыг зорьж байгаа аж.
Хятад улсын нийслэл Бээжин хотын инновацийг хөгжүүлэх шинэ хөтөлбөрийг 2005 оноос хойш хэрэгжүүлсэн нь өнөөдрийн шинжлэх ухаан, технологийн салбарын өндөр хөгжилд хүрэхэд нөлөө үзүүлж чаджээ.
График 1. Бээжин дэх инновацийн хөгжил
2005 оны байдлыг 2015 онтой харьцуулахад инновацийн хөгжил 40 хувийн өсөлттэй байсан талаарх тоог дээрх графикаас харж болно.
Харин 30 гаруй жилийн өмнө нүүдэллэн аж төрж, загасчлан амин зуулгаа залгуулж байсан Шэнь Жэн хот өнөөдөр Хятадаар зогсохгүй дэлхий дахинд технологийн хөгжлөөрөө түүчээлж байна.
Ердөө 30 жилийн дотор хүн ам нь 30 дахин, газар нутаг нь 600 дахин өссөн үзүүлэлттэй.
Дэлхийн ухаалаг гар утасны 70, суурин компютерийн 90, агааржуулагчийн 80 хувь нь энэ хотод үйлдвэрлэгддэг гэсэн тоо мэдээлэл манай хотын хөгжлийг тод томруун харуулна хэмээн албаныхан ярьсан юм.
1979 оны байдлаар 300,000 орчим хүн амтай байсан хот өнөөдөр хөгжлийн хэрээр газар нутаг нь улам тэлж, 10,000,000 гаруй хүний аж амьдралыг цэцэглүүлэх даацтай хот болон хөгжжээ.
График 2. Шэнь Жэн хотын хөгжил
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2014 онд Монгол улсад айлчах үеэрээ 250 сэтгүүлчийг Хятад улсад айлчлахыг урьсан.
Энэ жил гурав дахь айлчлалын баг “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн хүрээнд тус улсын гурван хот, 10 орчим байгууллагаар зочилж, технологийн хөгжил дэвшилтэй танилцан мэдээлэл авч, туршлага судалсан юм.
Шинэ санаа санаачилгыг баялаг болгож, бүтээхийн нэрийдэл “инноваци” хэмээх нь Монголчууд бидний хувьд одоогоор “шинэ үг”-ийн санд хамаарах байх.
Дөнгөж хөгжиж эхэлж буй залуу салбарыг судалж сонирхохоор явсан нь бидний хувьд цаашид зөв замаар энэ салбарыг хөгжүүлэх боломж бололцоог нээн илрүүлж болохуйц олзуурхууштай явдал байлаа.
Нэг. Хятадын инновацийн хөгжлийн нууцаас...
Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Шэнь Жэн хот
Бээжин хотын хувьд дотооддоо инноваци, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны идэвх, шинэ санаачилга, бүтээгдэхүүн гэсэн дөрвөн зүйлээр тэргүүлдэг, бүх Хятадын судалгааны төв нь болдог.
“Бид сансарын пуужин, хиймэл дагуул, газрын гүн, далайн ёроолыг судлах шумбагч онгоц зэрэг шинэ технологийн ололтод суурилсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Үүнээс гадна газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, бүх Хятадад 16 инновацийн паркийг нээн ажиллуулж байгаа.
Цаашлаад бид ойрын хугацаанд инновацийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орон болохыг зорьж байна” хэмээн Хятад улсын Инновацийн хороон дарга Зан Шин хэлж байв.
Хятад улс 2016 онд нийтдээ нэг их наяд, 550 тэрбум юанийн санхүүлжитийг инновацийн судалгаанд зарцуулсан бөгөөд энэ нь дэлхийд II-т эрэмбэлэгдэх хөрөнгө оруулалт юм.
График 3. Хятад Улсын Шинжлэх Ухаан, технологийн салбарт зарцуулж байгаа зардал
Тэдний төрөөс гарах санхүүжилтийн ихэнх хувь нь шинжлэх ухааны суурь судалгаанд зарцуулагддаг аж.
Зан Шиний хэлснээр Хятадын Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг аж ахуй эрхлэгч, 22 хувийг төр, үлдсэн 8 хувийг бусад эх сурвалжаас санхүүжүүлэх байдлаар зохицуулж иржээ.
Хоёр. Гадаадад суралцсан залуусыг татахын тулд бүх талаар нь маш сайн дэмждэг
Шэнь Жэн хотын Инновацийн шинэчлэлийн хорооны Төрийн бодлогын дарга Рао Мин Хуй
Бидний зочилсон шинжлэх ухаан, технологийн байгууллагууд дахь ажилчдын ихэнх хувь нь гадаадад суралцаж, мэргэжил эзэмшсэн, мэргэжлээ дээшлүүлсэн байлаа.
Тухайлбал, Шэнь Жэн хотын "Да Жян шинэ технологи"-ийн компанид бидэнд үйл ажиллагаагаа танилцуулан зочилж байсан судлаач залуугаас энэ тухай асуухад Францын Үндэсний Политехникийн Институдэд докторын зэрэг хамгаалсан гэв.
Шэнь Жэн хотын Инновацийн шинэчлэлийн хорооны Төрийн бодлогын дарга Рао Мин Хуй “Бид гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо эргүүлэн татах тусгайлсан бодлого баримталж ажилладаг.
Сайн боловсон хүчин улс орны хөгжлийн нууц гэх зарчмыг баримталж, залуусын суурь судалгааны зардал, амьдрах орчин, ажлын байр, хангамжийг маш сайн дэмжиж өгдөг.
Иймээс манай хот цагаачдын хот гэж нэрлэгдэж 30 гаруй жилийн дотор хүн ам хурдацтай өссөн байна” хэмээн тайлбарласан юм.
Манай улсын хувьд дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг Их, Дээд сургуулиудад суралцсан, суралцаж байгаа, суралцахаар явах гэж байгаа залуус маш олон бий.
Тэд эх орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байдаг ч эх орондоо эргэн ирж, ажиллаж, амьдрах нь бага байдаг. Гэтэл Хятад улсыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гол хөдөлгөгч хүчин нь гадаадад боловсрол эзэмшсэн залуус байна.
Гурав. Монгол Улстай олон чиглэлд хамтарч ажиллах боломж нээлттэй
Бээжин хотын Шинжлэх ухаан, Технологийн Хороо
Ши Жиньпин “Нэг бүс-Нэг зам”-ыг бүтээн байгуулалт, инноваци шинэчлэлт, найрамдал, хамтын хүчээр хөгжих арга зам юм" гэж тодорхойлжээ. Иймээс манай улстай хөрш орны хувьд инновацийн хөгжилд хэрхэн хамтран ажиллах тухай бодлого гарган ажиллаж байгаа тухай Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хорооны дарга Вэй Жиа Мин уулзалтын үеэр дурдсан юм.
Тэдний төлөвлөж буйгаар Хятад улс Монгол Улстай нэгдүгээрт, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, өндөр технологи бүхий үйлдвэрүүдэд мэргэжилтэн солилцох,
хоёрдугаарт, хоёр орны аж ахуйн нэгжүүд хамтарсан лаборатори байгуулах замаар мэргэжилтэн бэлтгэх, гуравдугаарт, сургуулиудын хамтын судалгааны чиглэлээр,
байгаль орчин,
мал аж ахуй,
газар тариалан,
хот төлөвлөлт,
хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж, туршлагаасаа хуваалцах боломж нээлттэй байгаа ажээ.
Үүнээс гадна бусад бүхий л салбарын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд хамгийн гол судалгаа, шинжилгээний ажил ямар түвшинд явж байгаа тухай бодит мэдээлэл хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.
Инновацийн технологиудаас
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнайн хэлсэнчлэн Хятад улс өнөөдөр “инноваци” хэмээх үгийг бодит ажил болгож чадаж байна.
“Хэрэв чи хэн нэгнийг үзэн ядаж байвал түүнд удирдуулж байна гэсэн үг” гэж үг бий. Хятад улс бидэнд үлгэр болох олон зүйлийг үлдээн ирээдүй рүү хол тасран алхаж явна. Харин бид өнөөдөр удирдуулаад суухын оронд сэрж, суралцаж, хийж бүтээж, хөдөлмөрлөж эхлэх цаг нэгэнт иржээ.
Өнөөдөр утас зүү сүвлээд нэг ч болов оёдол хатгах, алх бариад нэг ч болов хадаас хадсаны үр дүнд маргааш бид ямар сэтгэл өег суух бол. | https://ikon.mn/n/116u |
116v | Эцэг хуулийг хамгаалан сахих үйл хэрэгт нь амжилт хүслээ | ikon.mn | 06/12/2017 09:06:00 |
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Монгол Улсын Гавьяат хуульч Намжилын Чинбатыг ХЗДХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Намжилын Чинбатад өнгөрсөн хугацаанд ХЗДХ-ийн сайдын Зөвлөхийн хувьд хууль боловсруулах, хэрэгжүүлэх, эрх зүйт төрийг бүрэн төлөвшүүлэх үйл хэрэгт өөрийн мэдлэг боловсрол, хүч оюунаа харамгүй зориулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн явдалд нь талархал илэрхийлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсонд баяр хүргэж, эцэг хуулийг хамгаалан сахих үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд МУИС төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.
1979-1990 онд МУИС-д хууль зүйн багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга,
1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх,
1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн,
2016 онд Оюуны өмчийн газрын дарга,
2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат нь хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, ноён нуруутай манай улсын шилдэг хуульчдын нэг юм.
Эх сурвалж: ХЗДХЯ | https://ikon.mn/n/116v |
116w | ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно | Г.Мөрөн, iKon.mn | 06/12/2017 09:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Д.Сүхбаатарын талбайд
10:00 цагт “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар
10:00 цагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх” хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн 3 дахь удаагийн хурал болно.
Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгон төвд
11:00 цагт Ачаа тээшний шинэ үйлчилгээг албан ёсоор танилцуулж, нээлт хийнэ.
ГХЯ-ны Зөвшилцөл танхимд
16:00 цагт “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай хоёр талт хэлэлцээрүүд: үр ашиг ба саад тотгор - энэтхэг-балба улсын жишээ” сэдэвт судалгааны тайлан танилцуулах арга хэмжээ болно. | https://ikon.mn/n/116w |
116x | Монгол улс оргил цагийн интернэт хурдаараа дэлхийд ГУРАВТ жагсжээ | Р.Түвшин, iKon.mn | 06/12/2017 09:10:00 |
Контент түгээлтийн Акамай компани улирал бүр дэлхийн улс орнуудын интернэт хурдны үзүүлэлтээр тайлан гаргадаг. Тэд саяхан 2017 оны нэгдүгээр улирлын тайлангаа “Akamai’s State of the Internet” нэртэйгээр гаргажээ.
Ингэхэд дундаж интернэт хурдны үзүүлэлтээр Өмнөд Солонгос (28.6Mbps) дэлхийд тэргүүлж, араас нь Норвеги (23.5Mbps), Швед (22.5Mbps), Хонг конг (21.9Mbps), Швейцарь (21.7Mbps) жагссан байна.
Эдгээрийн араас Финланд, Сингапур, Япон, Дани, АНУ улсууд тус тус тэргүүлж, эхний аравт багтжээ.
Акамай нь өөрийн платформыг ашиглан зөвхөн дундаж хурд бус мөн оргил цагийн дундаж хурд, өргөн зурвасын интернэтийн тархалт, мобайл холболтын тархалт зэрэг үзүүлэлтүүдийг гаргаж үзүүлдэг. Тэгвэл оргил цагийн (average peak time connection speed) интернэт хурдны үзүүлэлтээр Сингапур (184.5Mbps), Макао (132.0Mbps), Монгол (131.1Mbps), Хонг конг (129.5Mbps), Өмнөд Солонгос (121.0Mbps) эхний тавд жагсаж, Жерси арал, Катар, Тайланд, Израйль, Швед улсууд удаалжээ.
Тайланд өгүүлснээр дэлхийн дундаж интернэт хурд өмнөх оны мөн үеэс 15 хувь нэмэгдэж, 7.2Mbps хүрсэн байна.
Эх сурвалж: TaipeiTimes.com
| https://ikon.mn/n/116x |
116y | ШХАБ-ын шинэ түүх Астанагаас эхэллээ | С.Ган | 06/12/2017 09:36:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хүрээнийхээ хамгийн сүүлийн албан ёсны томилолтыг Бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод хийлээ. Тодруулбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр эх орондоо ирсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар оролцлоо.
Монгол Улс нь Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ын бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон байдаг. Ажиглагчийн статустай болсон үеэсээ Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцохыг эрмэлзэж ирсэн билээ.
Төрийн тэргүүн энэхүү айлчлалын үеэр “Астана-Экспо-2017” олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь анх “Шанхайн тав” гэж 1994 онд байгуулагдсан бөгөөд хожим 2001 онд Узбекистан улс нэмэгдэж, ШХАБ гэж нэрлэж байжээ.
Тус байгууллагын хамгийн гол зорилго нь гишүүн улсуудыг нэгтгэж байгаа өргөн уудам орон зайд аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал бөгөөд алан хядах ажиллагаа, мансууруулах бодисын суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх билээ. Түүнчлэн, үйл ажиллагаанд нь Афганистан, Беларусь, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан гэсэн ажиглагч зургаан орон, түүнчлэн Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри-ланка гэсэн яриа хэлэлцээний түнш орнууд оролцдог юм.
Ц.Элбэгдорж: ОХУ, БНХАУ- тай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл
Өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ- ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье.
ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн Энэтхэг, Пакистан Улсын төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэе. ШХАБ гишүүнчлэлийн хувьд ийнхүү өргөжин тэлж байгаа нь түүний улс төр, эдийн засгийн нөөц боломж, олон улсын нэр хүндийг өсгөж, бүс нутгийн тулгамдсан асуудал, сорилтуудыг шийдвэрлэхэд шинэ эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс ШХАБ-д ажиглагчаар элссэнээс хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулахаар чармайж ирлээ.
Манай улс ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна. Гишүүн болон ажиглагч орнуудын хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухал юм” гэв.
Мөн энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын ашиг сонирхол хаашаа чиглэж байгаа, гадаад бодлогын хувьд ямар бодлого баримталж буйгаа ч тодорхой илэрхийллээ. Ерөнхийлөгч “Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж ирлээ. ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт болон гурван талын хамтын ажиллагааны бусад механизм бүрдэж, амжилттай ажиллаж байна.
Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт бид онцгой анхаарал тавьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан ОХУ, Европ болон БНХАУ, Азийг холбосон хамгийн дөт, хамгийн аюулгүй, хамгийн хялбар, хамгийн хямд дэд бүтцийг барьж байгуулах боломжтой. Эдгээр төсөл, хөтөлбөр хөрөнгө оруулагчдад томоохон орон зай нээх тул ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудыг идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна.
Манай улс анхдагч эрчим хүчний нөөц ихтэй орны хувьд хөрш орнуудтайгаа эрчим хүчний дэд бүтцийн холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Манай орон нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна” хэмээлээ.
Харин хамтын ажиллагааны хүрээнд илэрхийлсэн байр суурьтай “Бид ШХАБ-ын хүрээнд шимнжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, гамшигтай тэмцэх, ХАА зэрэг салбарт хамтран үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Түүнчлэн соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь ард түмнүүдийн харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлж, бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байгаа. ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсөж өндийж буйд баяртай байна.
Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн онцоллоо.
Астана таван сая зочин хүлээж авна гэв
Хамтын ажиллагааны уулзалтын дараа өнгөрөгч бямба гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Бүгд Найрамдах Казахстан Улс нь Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос “Дэлхийн Экспо” үзэсгэлэн зохион байгуулах эрхийг 2012 онд авсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2014 онд Монгол Улсыг тус үзэсгэлэнд оролцохыг урьжээ. Уг үзэсгэлэн “Ирээдүйн эрчим хүч” сэдвийн хүрээнд албан ёсоор энэ оны зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд болох юм байна. Экспод дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж. Арга хэмжээний хүрээнд 20 гаруй сэдвээр бизнес форум, үндэсний өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээнүүд болох ажээ.
Ирэх гурван сарын хугацаанд нийт таван сая зочин хүлээн авахаар төлөвлөсөн байна. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Үзэсгэлэнгийн нийт талбай 303,000 кв.м бөгөөд Назарбаевийн нэрэмжит их сургуулийн ойролцоо, Астана хотын шинэ төвд байгуулагджээ. Энэхүү шинэ төвийг “Expo- 2017” олон улсын үзэсгэлэн өндөрлөсний дараагаар Казахстан улс “Шинжлэх ухаан, технологийн парк” болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, 2012 онд энэхүү үзэсгэлэн нь Өмнөд Солонгос улсад, 2015 онд Итали улсад тус тус зохион байгуулагдаж байжээ.
Д.Баярхүү: Гурван талт уулзалт улстөржилтөөс бус мөчлөг дууссан учраас болсонгүй
Гадаад харилцааны салбарт олон жилийн турш ажиллаж буй гадаад бодлогын эксперт Д.Баярхүү ШХАБ-ын 17 дахь удаагийн дээд төвшний уулзалтын талаарх ажиглалт дүгнэлтээ сэтгүүлчидтэй хуваалцлаа. Тэрбээр, “Монгол Улс бол ШХАБ-ын анхны ажиглагч гишүүн. Ажиглагчийн статустай дөрвөн улс байдгийн нэг нь. Монгол Улсын хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол хамтын ажиллагаа гэдэг утгаараа манай улсын хөгжил дэвшлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахад ач холбогдолтой юм.
ШХАБ-ын хэлэлцэж буй цэрэг, улс төр, аюулгүй байдлын асуудал нь Монголын хувьд тулгамдсан асуудал биш юм. Түүнчлэн ШХАБ-ыг даргалж буй Казахстаны хувьд ч мөн адил хамтын ажиллагаа чухал гэж үздэг. Харин ОХУ-ын хувьд аюулгүй байдлын асуудал, шинээр гишүүн элсүүлэх асуудлыг илүүтэй хөнддөг байх жишээтэй. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Рашид Алимовын хэлснээр бол, ШХАБ-ыг өргөтгөх гэж яарахгүй байгаа, энэ бол ерөөсөө туйлын зорилго биш юм. ОХУ- ын хүсэж шахаж байгаагаар бол Иран улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэх асуудлыг авч хэлэлцэх, болж өгвөл өргөдлийг хүлээн авах нь чухалд тооцогддог.
Үүнийг бусад гишүүн орнууд бүгд санал нэгтэйгээр дэмжихгүй байгаа гэдгийг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Монголын хувьд гэхэд, хамтын ажиллагааны энэ байгууллагын ажиглагч болсноосоо хойш Төр, засгийн тэргүүн нарын төвшинд байнга оролцсоор ирсэн” хэмээлээ. Мөн энэ удаагийн уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улсын гурван талт уулзалт болно гэсэн хүлээлт байсан ч болоогүй юм. Энэ талаар судлаач Д.Баярхүү “Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын удирдагчдын уулзалт бол механизм. Энэ механизм нь өөрөө мөчлөгтэй. Гурван уулзалт хийгээд нэг цикл /мөчлөг/ нь дуусч байгаа юм. 2014 онд Душанбе, 2015 онд Уфа, 2016 онд Ташкентад уулзалтууд болоод нэг мөчлөг өндөрлөсөн байна.
Энэ гурван уулзалтаар ярьсан хэлэлцсэн, гаргасан шийдвэр хангалттай олон бий. Хамгийн гол нь тэдгээрийг хэрэгжүүлэх ажил хоцорч үлдчихээд байна. Манай улс хөгжил, дэвшлийнхээ зорилтыг хангаад, өр ширнээсээ салаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замд эрчтэй орох аваас энэ асуудлыг нухацтай шийдэх боломж бий болно. Ташкентын уулзалтын үеэр харилцан тохиролцсон 30 гаруй баримт бичиг байгаа. Гурван талт уулзалт болохгүй гэдэг нь улстөрөөс үүдэлтэй асуудал биш, энэ бол мөчлөг дуусч байгаатай холбоотой шийдвэр. Гурван удаа уулзлаа, одоо харин дөрөв дэх уулзалт нь шинэ мөчлөгөөр явах нь зүйтэй гэсэн утгаараа энэ удаад гурван улсын дээд хэмжээний уулзалт болохгүй юм” гэсэн тайлбар өглөө.
Хоёр улсаар эгнээгээ тэллээ
ШХАБ-ын 17 дахь дээд хэмжээний уулзалтыг удирдсан Казахсан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Астанагийн саммитээс шинэ түүх эхэлж буйг уулзалтын үеэр мэдэгджээ. Тэрбээр “Астанагийн саммитээс манай байгууллагын шинэ түүх эхэллээ. Зургаан талд томьёоллоор хуралдаан сүүлийн удаа болж байна. Өнөөдөр бид Энэтхэг, Лалын бүгд найрамдах Пакистан улсыг хүлээн авах процетурыг дуусгаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын статус олгох шийдвэрт гарын үсэг зурахаар тохиролцлоо” хэмээжээ. Шинэ гишүүдийг хүлээн авах нь тус байгууллагыг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болох төдийгүй олон улс дахь нэр хүндийг дээшлүүлэхэд дэмжлэг болох ажээ.
Мөн тэрбээр дээд хэмжээний уулзалтад оролцогчид олон улсын терроризмын эсрэг хамтран тэмцэх, хэт даврах үзлийг сөрөн зогсох конвенцэд гарын үсэг зурахаа төлөвлөж байгаа гэж онцолжээ. Тэгвэл Энэтхэгийн Ерөнхий сайд энэхүү үйл явдалтай холбогдуулан Астана хотноо БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинтэй уулзах үедээ ШХАБ-д тус улсыг элсэхэд дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа. Бид Хятад- Энэтхэг хоёр улсын талаар ярилцаж, цаашид харилцаагаа шинэ шатанд гаргах талаар ярилцсан” гэжээ.
11 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ удаагийн уулзалтаар 11 баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдгээрээс терроризмын эсрэг ШХАБ-ын хэлэлцээр Астанагийн тунхаглалыг хэвлэлүүд онцолж байсан юм. Астанагийн тунхаглалыг энэ сарын 9-нд баталж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын нэгдсэн хандлагыг тусгасан юм. Тодруулбал, терроризм, хэт даврах үзэлд цохилт өгөх нь ШХАБ-ын аюулгүйн салбар дахь чухал чиглэл болохыг тусгажээ.
Түүнчлэн, ШХАБ-ын гишүүн орнуудын ард түмний амьжиргааг сайжруулах нь тус байгууллагын нэн тэргүүний зорилт болохыг тунхаг бичигт заасан байна. Мөн бүс нутгийн соёл, боловсрол, экологийг хамгаалах, шинжлэх ухаан, техник, спорт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн байгалийн гамшгийг зохицуулах талаар хамтын ажиллагааг тунхагт багтаажээ.
| https://ikon.mn/n/116y |
116z | Х.Алтай: Хөрөнгийн бирж хувийн эзэмшилд байх хэрэгтэй | Д.Оюунчимэг, Зууны мэдээ | 06/12/2017 10:02:00 |
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Үүгээрээ тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайг урилаа. Тэрбээр “Улсыг хөгжүүлэхийн тулд Хөрөнгийн биржийг хувьд байлгах нь маш чухал. Олон улсын жишиг ч ийм байдаг. Бид ч мөн дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Мэдээж хууль эрх зүйн орчноор төрөөс зохицуулалтаа хийгээд л явна шүү дээ” гэж байв.
ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН СУУРЬ БУЮУ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
-Монгол Улсыг хөгжүүлэхэд тулах нэг багана нь яалт ч үгүй хөрөнгийн зах зээл. Хэдийгээр олон улсын төвшинд хүрч хөгжиж чадаагүй ч манай хөрөнгийн зах зээл Монголын нэн шинэ түүхэнд маш том үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1990 онд Монгол Улс улстөр, эдийн засгийн хос шилжилтийг хийсэн. Үүний эдийн засгийн шилжилт нь Хөрөнгийн биржээр дамжуулж хийгдсэн юм. Тухайлбал 500 орчим төрийн өмчит аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчилсан. Бирж маань шилжилтийн үеийн түүхэн үүргээ амжилттай биелүүлээд хөгжлийнхөө дараагийн шат руу явж байна.
Хөрөнгийн бирж болон хөрөнгийн зах зээл нь аж ахуйн нэгж, бизнесүүдэд хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэр олгох зорилгоор оршиж байдаг дэд бүтэц юм. Энэ утгаараа манай зах зээлийн үзүүлэлтүүд үнэхээр чамлалттай гэдгийг хүлээн зөвшөөрнө. Сүүлийн 26 жилийн хугацаанд биржээр дамжуулж хувьчлагдсан 500 компанийг эс тооцвол 20 хүрэхгүй компани хөрөнгийн эх үүсвэрээ Хөрөнгийн биржээр дамжуулан босгосон байдаг. Үүнийг би чамлалттай гээд байгаа юм.
Хөрөнгийн зах зээл олон байгууллагаас бүрддэг. Нүүр нь Хөрөнгийн бирж. Цаана нь үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага, хадгаламжийн байгууллага, үнэт цаасны арилжааны компаниуд байдаг. Эдгээрийн хууль эрх зүйн орчин, дүрэм журмыг мөрдүүлж, хяналт зохицуулалтыг хийдэг байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо. Манайх шиг хөгжиж байгаа жижигхэн зах зээлд энэ бүтэц нь нүсэрдэж, зарим давхардлыг бий болгодог.
ХӨРӨНГИЙН БИРЖ ЗӨВХӨН ХҮНД ХАРАГДАХ ХЭСЭГ НЬ
-Хөрөнгийн зах зээлийн тухай ярихаар ихэнх хүмүүс ганцхан Хөрөнгийн бирж байдаг мэтээр ойлгодог. Гэхдээ энэ нь зөвхөн хүнд харагдах хэсэг юм шүү дээ. Хөрөнгийн зах зээлийн хөгжил дээрх байгууллагуудын хамтын ажиллагаанаас шууд хамааралтай. Тэр дундаа Санхүүгийн зохицуулах хорооны бодлого зохицуулалтаас хамааралтай гэдгийг энд онцлон тэмдэглэе. Хөрөнгийн зах зээлийн тулгуур нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль. Энэ хууль 2013 онд шинэчлэн батлагдсан.
Олон улсын стандартад нийцсэн муугүй хууль болсон гэж боддог. Энэхүү хуулиар хөрөнгийн зах зээлд дутагдаж байсан үнэт цаасны хадгаламж буюу кастодиан, олон улсын санхүүгийн зах зээлд байдаг давхар бүртгэл, хадгаламжийн бичиг зэрэг шинэ бүтээгдэхүүн орж ирэх нөхцөл бүрдсэн. Хэдийгээр хуулиа шинэчилсэн ч бүрэн хэмжээгээр нь ашиглаж чадахгүй л байна.
ОЛОН НЭР ТӨРЛИЙН БАРААТАЙ ЛАНГУУ БАЙХ НЬ ЧУХАЛ
-Хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний тоо цөөн байгаа талаар хүмүүс шүүмжилдэг. Бас зах зээлийн хөгжил муу байгаа тухай ч ярьдаг. Үүнийг буруутгах аргагүй. Хөрөнгийн зах зээлийг зөв голдрилоор нь хөгжүүлж, санхүүгийн салбарын нэг тулах цэг болгохын тулд энэ зах зээлд мөнгө чөлөөтэй эргэлдэх орчныг бүрдүүлэх ёстой. Нийгмийн даатгалын сангийн эрх зүйн орчныг шинэчилж хувийн тэтгэврийн сангууд бий болгох талаар сүүлийн үед дорвитой яригдаж байгаад талархалтай байна. Яагаад гэвэл, гаднын улс орны хөрөнгийн биржүүд дээр эргэлдэж байгаа мөнгөний дийлэнх нь хувийн даатгалын сан, тэтгэврийн сангийн хөрөнгө байдаг. Манайд энэ нь огт байдаггүй.
Монгол Улсын хувьд санхүүгийн салбар нь банкны систем давамгайлсан хөгжилтэй гэдэг. Учир нь бизнес эрхлэгчид хөрөнгийн эх үүсвэрээ олохдоо арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авдаг. Харин хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлээс хөрөнгө босгох явдал бараг байдаггүй. Учир нь зах зээлийн нүсэр бүтэц, байгууллагуудын уялдаа муугаас болж үнэт цаас гаргагчид хугацаа алддаг.
Үнэт цаасаа гаргах процесс нь давхардал ихтэй байдгаас энэ зах зээлд ирэхээс халширдаг. Түүнчлэн зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд байхгүй. Төлбөр тооцооны механизм нь гаднын хөрөнгийг манай зах руу татахад эрсдэлтэй болгодог учраас энэ зах дээр хөрөнгө хомс байна. Дахин хэлэхэд эдгээрийг засаж янзлах амархан. Гагцхүү байгууллагуудын уялдааг сайжруулж, давхардлыг арилгаж, бүтцийг цомхон болгох шаардлагатай. Ингэсний үр дүнд хөрөнгийн бирж олон нэр төрлийн бараатай лангуу болно.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН ДААТГАЛЫН САНТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Одоо манай улсын хувьд урт хугацааны хөрөнгө оруулалтай гэж хэлж болох тэтгэврийн сангуудыг үүсгэж тэдгээрийн мөнгийг хөрөнгийн зах зээл рүүгээ оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Ингэснээр томоохон төслүүд болон том компаниудын өгөөжийг иргэд шууд хүртэх боломж бүрдэнэ. Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан мөнгийг хөрөнгийн зах руугаа оруулж томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийснээр компаниуд хямд хөрөнгийн эх үүсвэртэй болох юм.
Харин иргэд тэдгээрийн үйл ажиллагаанаас ашиг хүртэх боломж бүрдэнэ. Жишээлбэл Америкийн дундаж амьдралтай иргэн манай Оюутолгой ордын үйл ажиллагаанаас тэтгэврийн сангаараа дамжуулан ашиг хүртэж байна. Учир нь түүний ирээдүйд авах тэтгэврийг нь хуримтлуулж байгаа сан Нью Йорк, Лондон, Торонтогийн хөрөнгийн биржид арилжаалдаг TRQ, Rio Tinto компаниудад хөрөнгө оруулдаг.
Манай улсын хувьд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байна. Үүгээр хувийн тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоог бий болгох хөрс бүрдэнэ. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Гаднын иргэн манай улсын уул уурхайн баялгаас ашиг хүртэж байгаа тухай ам уралдан ярихаас илүүтэй, өөрсдөө яаж ашиг хүртэх тухай бодох хэрэгтэй. Ингэхийн тулд хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгож Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийх механизмыг нь бүрдүүлэх шаардлагатай. Энэ нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бас нэг хөшүүрэг болно
ТӨЛБӨР ТООЦООНЫ ТОДОРХОЙ БАЙДАЛ ХЭРЭГТЭЙ
-Манай улсын хөрөнгийн зах зээл рүү гаднын хөрөнгө оруулалтын сан оруулах боломж байдаггүй. Мөнөөх л тогтолцоо маань олон улсын стандартад нийцэж чадаагүй байдлаас улбаатай. Тухайлбал хөрөнгийн захын төлбөр тооцооны механизм нь тэдний стандартад нийцээгүй, хэт эрсдэлтэй. Хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоог биржээс тусдаа байгууллага хариуцан хийдэг. Энэ нь манай биржийн шууд хийдэг ажил биш хэдий ч бид үүнд манлайлан оролцож олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгийн захаа хөгжүүлье гэвэл гаднын хөрөнгийг зах руугаа татах шаардлагатай.
Ингэхийн тулд төлбөр тооцооны механизмаа сайжруул гэдэг бол аксиом. Олон улсын сангууд болон санхүүгийн томоохон байгууллагууд манай улсад төлбөр тооцооны механизмыг олон улсын төвшинд хүргэх шаардлагыг тавьдаг. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа боловч Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэг нэн тэргүүнд хэрэгтэй байна.
Өнөөгийн манай төлбөр тооцооны механизм нь гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхэд хаалт болж байна. Учир нь манай зах зээл дээр урьдчилж мөнгөө байршуулснаар арилжаа хийх нөхцөл бүрддэг. Хувьцаа худалдаж авъя гэж байгаа гаднын хөрөнгө оруулагч нэн тэргүүнд мөнгөө монгол төгрөгөөр байршуулсны дараа хувьцаагаа худалдаж авна. Энэ нь валютын ханшийн зөрүү гэх мэт хэд хэдэн эрсдэлийг шууд үүсгэдэг.
Харин олон улсад эхлээд хэлцлээ хийчихээд 2-3 хоногийн дотор төлбөр тооцоогоо гүйцэлдүүлэх тогтолцоотой. Монголын хөрөнгийн зах зээлийн урьдчилсан төлбөрт системийг өөрчлөх цаг нь болсон. Бид анх 2012 онд олон улсын стандартад нийцүүлэх ажлуудыг хийж байсан боловч хожим буцаасан байна лээ. Энэхүү механизмыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан байдаг, бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд харилцан хамааралтай ажилладаг байгууллагуудын нягт уялдаа холбоо чухал.
ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ НЬ ЦАГ ХУГАЦААГ ХЭМНЭНЭ
Бизнес цагтай уралддаг. Тиймээс хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохын тулд банкнаас зээл хөөцөлдсөнөөс ч бага хугацаа зарцуулдаг болгох хэрэгтэй байна. Шинэ Үнэт цаасны хуулиар Хөрөнгийн бирж нь Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсон. Тиймээс үнэт цаас гаргах аж ахуйн нэгжийн материалыг шалгаад, Санхүүгийн зохицуулах хороо арилжаа хийх эрхийг нь нээдэг.
Гэтэл амьдрал дээр үнэт цаас гаргах материалын шалгалтыг бирж болон Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь давхар шалгагддаг хэвээр байна. Энэ нь давхардал үүсгэж цаг алдахад хүргэдэг. Магадгүй энэ давхардал маань бизнесүүд хөрөнгийн зах зээлээр дамжиж хөрөнгө босгохоос дайжих хүчин зүйл болж байгаа болов уу. Энэ давхардлыг нэн тэргүүнд арилгах хэрэгтэй. Энэ нь цаг хугацааг хэмнэх нэг хөшүүрэг юм.
| https://ikon.mn/n/116z |
117 | Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ | open.parliament.mn | 11/06/2013 14:55:00 |
2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанд Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг болон байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан энэ оны татварын бүрдүүлэлт хэдэн хувьтай байгаа, Нийгмийн даатгалын сангийн өглөг барагдуулалт хэр байгаа, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөвт оруулах орлогын эх үүсвэр зэргийг тодруулахад Сангийн дэд сайд С.Пүрэв ирэх онд гаалийн байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг 1.9 их наяд төгрөг байхаар тооцсон.
Энэ оны гаалийн татварын орлого бүрдүүлэлтийн тухайд одоогийн байдлаар 84 хувьтай байна, татварын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны чөлөөт үлдэгдлийг урьдчилсан байдлаар 45 орчим тэрбум төгрөг байхаар тооцож байгаа.
Тус санд улсын төсвөөс өгөх Засгийн газрын өглөг 80 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас ирэх онд 14 тэрбум төгрөгийг барагдуулахаар тооцсон гэсэн хариулт өгөв. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны тухайд музейн үзвэрийн, Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд төлбөртэй эмчилгээ, үйлчилгээнээс олсон орлого гэх зэргээр өөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй бол Боловсрол, шинжлэх ухааны яам сурах бичгийн орлогыг буцаан төвлөрүүлж дахин ашигладаг гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлсэн гишүүн С.Дэмбэрэл тус байнгын хороо нэг аймгийн нэг сумын Засаг даргын Тамгын газрын барилгын төсөвт дутагдаж байгаа хөрөнгийг ярих биш төсвийг анх төлөвлөж боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх бүх шатанд төрийн институци хоорондын уялдаа холбоо хэр байгаа, харьяа байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэн тооцож буй эсэх, хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад нь хяналт тавьж ажиллах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгааг гишүүн Р.Бурмаа дэмжлээ.
Мөн гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын харьяа байгууллагууд сургалтын нэгдсэн байртай болох үүднээс ирэх оны төсөвт ихээхэн хөрөнгө нэмж тусгуулах санал гаргасныг парламентын ордон барих төсөв хөрөнгийн хүрээнд шийдэх бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Ингээд байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад М.Зоригт гишүүний гаргасан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын барилгад нэг тэрбум, мөн аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын барилгад 230 сая төгрөг нэмж тусгах санал байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авсангүй.
Мөн УИХ-ын харьяа байгуулагуудын сургалтын нэгдсэн төв байгуулах, МҮОНРТ-д техник технологийн шинэчлэл хийхэд хөрөнгө нэмж тусгах саналыг байнгын хороонд ирүүлсэн байна. Гишүүн Д.Эрдэнэбат МҮОНРТ-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, техникийн шинэчлэлийн асуудлыг багцаар нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буй тул энэ саналаа татаж авахыг санал болгосон юм.
Нийгмийн даатгалын сангийн 2013 оны чөлөөт үлдэгдлийг урьдчилсан байдлаар 45 орчим тэрбум төгрөг байхаар тооцож байгаа
Ингээд санал хураалгахад байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын харьяа байгуулагуудын сургалтын нэгдсэн төв болон МҮОНРТ-ийн төсөвт нэмж хөрөнгө тусгах саналыг дэмжсэнгүй. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороо дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Д.Эрдэнэбат төслүүдийг хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандаж нягталж үзэх шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг түр хойшлуулж Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж ажиллуулах горимын санал гаргалаа.
Мөн гишүүн Х.Тэмүүжин төрд шинэ бүтэц үүсгэхгүй байх талаар байнгын хороо аль болохоор анхаарах ёстой гэдгийг хэлээд хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм.
Ингээд дээрх хоёр гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. | https://ikon.mn/n/117 |
1171 | "2017 JCI ASPAC" чуулганаас ОНЦЛОХ үйл явдлууд | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/12/2017 10:55:00 |
Олон улсын бизнес, эдийн засгийн манлайлагч нэг сая залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын "2017 JCI ASPAC" чуулган зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
Чуулганд 51 орны 3,500 гаруй залуус оролцсон юм. Жил бүр дэлхийн дөрвөн бүсэд хуваагдан зохион байгуулдаг бүсийн чуулганы Ази-Номхон далайн бүсийн чуулганыг анх удаа Монгол Улс амжилттай зохион байгуулж дуусжээ.
Нийт 81 үйл ажиллагаа болсон энэ чуулганаас онцлох ДӨРВӨН үйл явдлыг хүргэж байна.
“WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ
Чуулганы эхний өдөр буюу Пүрэв гаригийн орой Буянт-Ухаа спорт ордонд болсон нээлтийн арга хэмжээний үргэлжлэл гадаах талбайд зассан асар, монгол гэрт “WELCOME TO MONGOLIA” арга хэмжээгээр үргэлжилсэн юм.
51 орны 3,500 гаруй манлайлагч залуус болон Монголын 400 гаруй лидер залуус оролцсон энэхүү арга хэмжээнд JCI Монголын 13 салбар байгууллага Монгол ёс заншил, ахуй амьдралыг харуулсан өөр өөрсдийн онцлогтой асар майхан, монгол гэр барьж, зочдыг гайхшруулж байв. Монголын үндэсний соёл уламжлалыг харуулсан хөгжөөнт тоглоом, үйл ажиллагаа бүхий асруудад нэрийн хуудас солилцох, бэлэг дурсгалын зүйлс, мини арт шоу зохион байгуулагдаж байв. Мөн Монголын үндэсний хоол, зоог бүхий үйлчилгээний асрууд болон уух зүйлс айраг, ус, пивоор дайлах асрууд, Монголын үндэсний онцлогийг харуулсан зураг авахуулах ZONE-WALL–ийг гурван хэсэгт бэлтгэсэн байлаа. Энэ хэсэгт үндэсний хувцастай баатрууд, хатадтай хамт зураг авахуулах боломжийг бүрдүүлсэн нь гадны зочдод илүүтэй таалагдаж байв.
Энэ үеэр Торго загварын шоу болж, Дарханы “Эгшиглэнт чимээ” хамтлагийн хүүхдүүд аялгуут хөгжмөө тоглож, уран нугараач охид нугаралтын гайхамшгийг гадныханд үзүүлсэн юм. Мөн чопперчид талбайд орж ирж, тулга асаах ёслол болж, салют буудуулж, урлаг соёлын үзүүлбэрүүдтэй гайхалтай үдшийг олон орны залуус Монголын хөх тэнгэрийн доор өнгөрүүллээ.
Төлөөлөгчид Монголын бизнесийн орчинтой танилцлаа
"2017 JCI ASPAC" чуулганаар бизнесийн форум зохион байгуулсан нь хамгийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.
Монгол Улсын хувьд бизнес эдийн засгийн орчин харьцангуй сайн нөхцөлтэй гэж форумын үеэр судалгааны байгууллагаас тэмдэглэж байлаа. Гол нь хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудал байгааг ч онцолж байв. Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжтой салбаруудыг жагсаавал уул уурхайн салбар тэргүүлж, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд удаалж байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт гадны туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг форумаар хэлэлцэж байлаа.
Учир нь манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавьсан ч энэ салбарын хувьд манай улс шинэ залуу байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс JCI байгууллагын олон улсын төлөөлөгч, бизнесменүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулах бүрэн боломжтой юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд JCI GARDEN нээгдлээ
Чуулганы үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь JCI GARDEN төсөл байв. Тэгвэл JCI Монгол байгууллагаас олон улсын гишүүн байгууллагатай хамтран энэхүү төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд JCI GARDEN байгуулжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт байрлах 0.5 га бүхий талбайд JCI байгууллагын Ази, Европ Африк, Америк гэсэн дөрвөн бүсийг төлөөлүүлж, тэдгээрийн онцлогийг харуулсан 12 жил бүхий хүслийн хайрцаг байгуулсан байна. Мөн хайрын сандал, саравч, урлагийн тоглолт хийх боломжтой тайз, JCI цаг, хүндэтгэлийн самбар гэсэн хэсгүүдээс бүрджээ.
Төслийн нээлтэд эдгээр гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд JCI байгууллагын Японы Ерөнхийлөгч төслийн багийнханд баяр хүргэн 63 сая иень бэлэглэжээ.
JCI Impact Mongolia 2017 оны Шилдэг шинэ салбар болов
Чуулганы хаалтын үеэр “JCI” байгууллагын энэ жилийн шилдэг төсөл хөтөлбөрийн эзэд, уран илтгэл, мэтгэлцээний аваргуудыг тодруулан шагнал гардуулсан юм.
19 төрлийн шагнал гардуулснаас хамгийн олон шагналын эзнээр Хонконгийн JCI байгууллага шалгарсан бол Филиппин, Камбож, Малайз, Япон, Индонез, Энэтхэг улсууд ч шилдгийн шагнал гардсан юм.
Харин Нийгмийн үүрэг хариуцлагатай шилдэг төслийн шагналыг JCI Улаанбаатар салбар байгууллага хүртэж, JCI Impact Mongolia 2017 оны Шилдэг шинэ салбар болов. Мөн JCI IMPACT салбар байгууллагын гишүүн Б.Ачбаяр илтгэх урлагийн уралдаанд олон орны илтгэгч залуустай өрсөлдөн шилдэг гуравт шалгарсан юм.
Энэ мэтчилэн ололт амжилт, урам зориг, үр дүн өндөртэй 2017 JCI ASPAC Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
| https://ikon.mn/n/1171 |
1173 | ФОТО: Анх удаа гадаа талбайд ДАШТ-д оролцох тамирчдаа ''шигшлээ" | А.Төгөлдөр, iKon.mn | 06/12/2017 10:40:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно.
Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгохоор Бямба гарагт Спортын төв ордны “А” зааланд, Ням гарагт “АСА” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнийг шинэлэг хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Эхний өдөр тойргийн барилдаанд чансааны хоёроос зургаадугаар байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагч нь маргааш нь болох халз барилдаанд өрсөлдсөн.
“АСА” циркийн гадна болсон чансааг тэргүүлэгчид болон тойргийн барилдааны ялагчийн халз барилдаан бөхөд хайртай Монголын ард түмэнд өндөр сэтгэгдэлдэлтэй байсан гэдэгт итгэл дүүрэн байна. Гадаа талбайд анх удаа ДАШТ-д оролцох тамирчдаа “шигшсэн” энэхүү тэмцээн уухайн түрлэгтэй, гал гарсан, сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан тэмцээн болсон юм.
Францыг зорих Монгол Улсын баг тамирчид
Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи), 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо (хоёул Хүч),
Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс), 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин), 58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс), 60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин), 63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар), 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд), 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар халз барилдааны ялагч болж, ирэх намар Францын нийслэлийг зорих тийзээ захиаллаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг /www.mpa.mn/
| https://ikon.mn/n/1173 |
1174 | ВИДЕО: Дөрвөн настай хүү усанд живж байхад хэн ч анзаарахгүй өнгөрөв | ikon.mn | 06/12/2017 11:06:00 | Финландын Хельсинк хотын олон нийтийн усан санд дөрвөн настай хүү живж байхад ойр орчимд байсан нэг ч хүн анзаарахгүй өнгөрсөн олон хүнийг гайхшруулаад байна.
Хүүг живж байх үед түүний ээж саунд орохоор явсан байж. Хүү маш удаан амь тэмцэж, усанд хөвсөнөөр цус харвасан байна. Ингээд 4-5 минут өнгөрсний эцэст нэгэн эмэгтэй түүнийг уснаас татаж гаргажээ.
Хельсинкийн шүүхээс хүүхдийг асран хамгаалагчгүй ганцааранг нь үлдээсэн хэргээр хүүгийн ээжид дөрвөн сарын түр хорих ял оноож, 2,000 доллараар торгосон байна.
Монголд ч мөн зун цагт усан сан, гол дээр гэр бүлээрээ очих нь ихэсдэг тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд багачуудаа хараа хяналтнаасаа гаргахгүй байхыг, ойр орчимдоо сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Бичлэг:
| https://ikon.mn/n/1174 |
1175 | “Panama Papers”-ийн хэрэгт холбогдсон япончуудын төлөгдөөгүй татварыг тооцоолжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/12/2017 10:57:00 |
Өнгөрсөн онд дэлхий нийтэд ил болсон “Panama Papers” буюу Панамын офшор данснуудын бичиг баримтад дурдагдсан иргэд, компаниудынхаа төлөх ёстой татварын хэмжээг Японы татварын алба тооцоолж гаргажээ.
Тэдний тооцооллоор 1 тэрбум иений ($9.06 сая орчим) татварыг төлөлгүй “бултсан” болох нь илэрсэн байна. Ингэхдээ татварын алба нэр дурдагдсан иргэд, компаниудтай холбогдож, шалгалт явуулсны үндсэн дээр тооцоолж гаргасан гэнэ. Хэдийгээр тэдгээр офшор данс эзэмшигчдийн нэрсийг зарлаагүй боловч хэн нэг улс төрчийн нэр илрээгүй гэдгийг татварынхан баталжээ. Офшорт хадгалагдаж байгаа мөнгөний ихэнх нь хууль ёсны орлого байсан бөгөөд зарим нэг хууль зөрчсөн тохиолдлууд байсан байна.
Марубени, Иточу зэрэг томоохон компаниудын оролцоотой 270 орчим данс “Panama Papers”-ийн мэдээлэлд дурдагдсан нь одоогоор олон нийтэд ил болоод байгаа юм.
Эх сурвалж: Japan Times
| https://ikon.mn/n/1175 |
1176 | Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх замыг ӨНӨӨ ШӨНӨӨС эхлэн ХААНА | ikon.mn | 06/12/2017 11:16:00 |
Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийнэ. Бүтээн байгуулалтын ажил Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа аж.
Тиймээс 2017 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх 300м автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Иргэд тухайн бүсэд зорчихдоо өөр зам сонгон зорчино уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/1176 |
1177 | Зайсангийн аяллын замын ажлыг зогсоох шүүхийн шийдвэр гарчээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/12/2017 11:28:00 |
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,605 км автозамыг барихаар төлөвлөсөн.
НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний 3 га газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэтэл тус газрыг 5 жилийн хугацаатай ашиглах лицензтэй “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм.
Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5,000- 10,000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна.
Тус замд 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн Автозамын хөгжлийн газар | https://ikon.mn/n/1177 |
1178 | Монгол, ОХУ-ын ерөнхийлөгч нар хоёр талын уулзалт хийжээ | ikon.mn | 06/12/2017 11:52:00 |
Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоёр талын харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцлаа.
Мөн ОХУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ-тай тогтоосон харилцаа бүр сайн харилцаа байдаг. ОХУ-аас оруулсан хөрөнгө оруулалт бүр сайн хөрөнгө оруулалт байдаг. ОХУ-тай бид ямагт сайн харилцаатай явж ирсэн, ямар нэг асуудал энэ харилцаанд үүсэх ёсгүй” хэмээлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсандаа баяртай байгаагаа хэлж байв.
Тэрээр мөн хоёр талын цаашдын харилцааны талбар, чиглэл өргөн гэдгийг онцолж байлаа.
Ерөнхийлөгч ийнхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА | https://ikon.mn/n/1178 |
117a | Пуэрто Рикочууд АНУ-ын 51 дэх муж болох сонголт хийлээ | Р.Төмөр, ikon.mn | 06/12/2017 12:27:00 |
Ням гарагт болж өнгөрсөн бүх нийтийн санал асуулгаар Пуэрто Рико арлынхан АНУ-ын муж улс болох сонголт хийжээ. 1967 оноос хойш тав дахь удаагаа ийм санал асуулга явуулж байгаа бөгөөд сүүлийн санал асуулгаар тэдний 97 орчим хувь нь нэгдсэн улсын 51 дэхь муж болохыг дэмжжээ.
Дүн гарч дуусаагүй байгаа ч энэ хувь хэмжээ өөрчлөгдөх шинжгүй байгаа юм. Хэрвээ албан ёсны дүн энэ хэвээр гарвал АНУ-ын конгресс Пуэрто Рикочуудын хүсэлтийг хэлэлцэж шийдэх ажээ.
2.2 сая сонгогчийн санал тус арал улсын цаашдын хувь заяаг шийднэ. Одоогоор Пуэрто Рико нь $70 тэрбумын өртэй, 45 хувийн ядууралтай, боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн систем нь уналтын байдалтай байгаа. Өнгөрсөн сард Пуэрто Рико арлын захиргаа дампуурлаа зарласан. 1898 онд Испаниас уг арлыг Америкчууд худалдаж авсан боловч муж улсын статусгүй явсаар ирсэн нь өнөөдрийн хүндрэлийг бий болгосон гэж үздэг.
Хэрвээ муж улсын статустай болвол арлынхан АНУ-ын 50 муж улстай адил холбооны засгийн газраас төсөв авах, Цагаан ордонд суух ерөнхийлөгчийг сонгох эрхтэй болно.
Ядуу тарчиг амьдралаасаа салахын тулд Пуэрто Рикочууд гурван сонголтоос хамгийн ирээдүйтэйг нь сонгож байгаа. Үүнд одоогийнх шигээ АНУ-ын эзэмшил газар нутаг хэвээр үлдэх, АНУ-ын нэг муж болох, АНУ-аас бүр мөсөн салж тусгаар улс болох.
Харин арлынхан АНУ-ын төрийн далбаанд нэг од нэмэх замыг сонгож байгаа нь энэ юм. Гэхдээ конгресс уг хүсэлтийг нь хэрхэн хүлээж авах эргэлзээтэй байна.
Эх сурвалж: Reuters | https://ikon.mn/n/117a |
117b | СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойн хачгийн идэвхжил ихсэж байна! | ikon.mn | 06/12/2017 12:35:00 |
Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байна. Иймээс ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь, хөхний дор, чихний ард, үсэн дотор байрлаж хаздаг.
Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй.
Ой мод, өвс ихтэй бүс нутгаар ажиллаж, аялж байгаа тохиолдолд 3-4 цаг тутам өөрийн болон хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв | https://ikon.mn/n/117b |
117c | Зодуулсан ТҮК-ийн ажилтны гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт ханджээ | ikon.mn | 06/12/2017 13:08:00 |
Энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд тохижолт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх бичлэг тавигдсан.
Уг үйл явдлын мөрөөр СХД-ийн 3-р цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллагаа хийн, гомдлын бүртгэлд авч шалгахад СХД-13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 11 дүгээр байрны хойд талын засмал зам дээр болсон ба тохижолт үйлчилгээ компаний ажилтан иргэн Э-ээс тайлбар мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа эхлүүллээ.
Бичлэг дээрх хоёр эмэгтэй болох Б, Н нарыг олж тогтоон мэдүүлэг, тайлбар авч, иргэн Э-г шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газарт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохоор тогтоол хүргүүлэн холбогдох ажиллагааг хуулийн дагуу хийж ажиллаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ. | https://ikon.mn/n/117c |
117e | Үер, усны аюулаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна | Г.Мөрөн, iKon.mn | 06/12/2017 13:52:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Хичээл сургууль амарч нийслэлээс орон нутгийг зорих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүйгээс хүүхэд, багачууд болон аялал зугаалгаар явагчид аагим халуун өдрүүдэд гол, ус бараадан амардаг.
Эцэг эх томчууд бидний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж бага насны хүүхдүүд усанд осолдох, эндэх тохиолдол гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө бага насны хүүхэд усанд эндэж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хүүхэд гэлтгүй томчууд амрах нэрээр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ голын усанд сэрүүцэх гэж ороод хөл алдан живж амиа алдах тохиолдол эрс нэмэгддэг.
Усанд эндэж буй иргэдийн хувьд усны гүнзгий болон гүехэнээс үл хамаарч судаснууд гэнэт агшсанаас усан дотор гэнэт ухаан алдах, шүрмэс татсанаар сэлэх чадваргүй болж хоол боловсруулах, амьсгалах эрхтэний замаар ус дүүрсэнээр амьсгалын дутагдалд орон амиа алдахад хүргэдэг байна.
Иймд иргэд та бүхэн аялал, зугаалаар явахдаа болон бусад үедээ хүүхэдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол, усруу орохгүй байх, усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх таниас ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.
Та бага насны хүүхдээ голын ойр орчимд тоглуулахгүй байх, холын замд гарахдаа цаг агаарын талаар мэдээлэл авч байх, гол, мөрөн гатлах үедээ нөхцөл байдлыг сайтар үнэлсэний эцэст аюулгүй байдлаа хангасны дараа усруу орох, мэдээлэлгүй газраар загасчлахгүй, завьтай аялахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна. | https://ikon.mn/n/117e |
117f | ФОТО: Д.Сүхбаатарын талбай дээр Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдийг танилцуулж байна | А.Үлэмж, iKon.mn | 06/12/2017 14:00:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Төв талбайд өнөөдөр "Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна. Өдөрлөгт Эрчим хүчний салбарын харьяа 30 орчим үйлдвэр, компани оролцож байгаа юм.
Та өдөрлөгт ирснээр:
Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд танилцах
Цахилгаан халаагуур тоног төхөөрөмжтэй танилцах
Эрчим хүчний үнэ тариф,
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа,
Цахилгаан, дулааны техникийн нөхцөл,
Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл,
Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Өдөрлөг нь өнөөдөр болон маргааш үргэлжлэх юм. Иргэд энэ өдрүүдэд ирж цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах бүрэн боломжтой юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/117f |
117g | Л.Саруултөгс: Өөрийн гэсэн орчноо бүрдүүлэхийн тулд өөрийгөө сонсох ёстой | ikon.mn | 06/12/2017 14:10:00 |
"Монсудар" хэвлэлийн газраас "Зуныг номтой өнгөрүүлье" аян эхлүүлж байна.
Өнөөдөр аяны нээлт болж “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс, “Сингапурын хөгжлийн нууц” номын орчуулагч Н.Монголмаа нар яг одоо "Интерном" дэлгүүрт уншигчидтай уулзаж байна. Бид энэхүү уулзалтыг ШУУД дамжуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/681252848726953/
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс "Номоос бид юуг харж болох, ямар өнцгөөс харж номыг уншиж, амьдралдаа хэрэгжүүлж болох вэ гэдэг талаар та бүхэнтэйгээ ярилцмаар байна.
Мари Кондо таван настайгаасаа хойш өөрийгөө дүгнэж, амьдралынхаа туршид эмх цэгцийг эрхэмлэж ирсэн. Үүн дээрээ үндэслэн энэхүү номыг бичсэн. Энэ ном дэлхийн 50 орчим оронд хэвлэгдэж, бестсэллэр ном болсон.
Номын тухайд бид хоёр зүйлийг олж харах ёстой гэдгийг тайлбарлах ёстой байх. Ямар ч соёлтой газар байсан энэхүү номд гарч буй эмх цэгцийг дагаж мөрдөх ёстой юм байна гэдэгтэй санал нэгдээд байгаа.
Гэр орон, албан тасалгаа буюу орчноос бүх зүйл шалтгаалдаг. Өөрийн гэсэн орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал.
Харин өөрийн гэсэн орчноо бүрдүүлэхийн тулд өөрийгөө сонсох ёстой. Үүгээр цэгцтэй зөв орчин бий болохын үндэс тавигддаг.
Уншигчдаа энэ номыг уншаад өөрөө өөрийгөө таних юм гэдгийг ухаараасай гэж бодож байна.
Хэн бүхэн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус байдаг. Харин энэ номыг уншсаныхаа дараа хүсэл шунал гэдэг зүйл ямар хэрэггүй зүйл юм байна гэдгийг мэдэж авах болно.
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоос зүгээр хувцас хунарыг эвхэх биш хамгийн эмхтэй цэгцтэй, эд зүйлээ хайрлаж, гамнах ямар чухал болохыг харах болно.
Үүнээс гадна энэ номыг уншихдаа аливаа зүйлийг эмхэлж, цэгцэлж байх үедээ өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө танин мэдэж байдаг гэдгийг харж уншаасай гэж хүсэж байна" гэлээ.
“Сингапурын хөгжлийн нууц” номын орчуулагч Н.Монголмаа "Энэ ном маань гарсан цагаасаа хойш олон хүний гар дээр очжээ. Нийгмийн сэдэвтэй, зузаан ном олон хүнд хүрч байгааг сонсоход таатай байна.
Ер нь Монголчууд бид өөрчлөгдөх ёстой, өөр шат руу гарах ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлснийг илэрхийлж байна.
Ард түмэн маань, залуучууд маань аливааг өөрөөр харж, чанарын өөр түвшинд очиж эрмэлзэл нь нэмэгдсэн гэж хардаг.
Сингапурын Ерөнхий сайд анх 1959 онд бие даасан тусгаар улс байгаагүй, өөртөө засах орон болсных нь дараа томилогдоод, 30 жилийн дотор улсаа ядуу буурайгаас дэлхийн хамгийн шилдэг хөгжилтэй орон болтол хөгжүүлсэн.
30 жилийн дотор яаж эдийн засгаа өөд нь татаж, нийгмийн олон асуудлаа шийдсэн бэ гэдгийг уншиж болно.
Сингапур тухайн үедээ Монголын нөхцлөөс хэд дахин хэцүү байсан. Ийм орчинд яаж улс орноо өөд нь татсан бэ, яаж эдийн засгаа өндөр хөгжилтэй оронтой зэрэгцүүлсэн бэ гэдгийг энэ номд өгүүлсэн" гэв. | https://ikon.mn/n/117g |
117h | Лондоны халдлагын дараа бие хамгаалах урлагийн сургалт эрэлттэй байна | Р.Төмөр, ikon.mn | 06/12/2017 14:28:00 |
Өнгөрсөн гурван сарын дотор гурван удаагийн террорист халдлагад өртсөн Британи оронд бие хамгаалах урлагийн сургалт эрэлттэй болжээ. Болзошгүй халдлагаас биеэ хэрхэн хамгаалахыг заалгах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Түрүүчийн Бямба гарагт Лондоны гүүр болон Бороу маркетад гарсан халдлагын дараа нэгэн сургалтын төвийн элсэгчдийн тоо 10 дахин нэмэгджээ. Өөр нэг төвийн багшийн мэдээлснээр анги нь дүүрээд, хүлээгдэж байгаа хүмүүст заах багш хайж байгаа гэнэ.
“Combat Academy UK” байгууллагын ахлах багш Рис Кокер “Бөмбөг, галт зэвсгийн эсрэг хүмүүст хийж чадах зүйл бага. Харин Лондоны гүүрэн дээр гарсан шиг хутгаар зэвсэглэсэн халдлагын үед хүмүүс өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй болж байгаа” гэж энэхүү үзэгдлийг тайлбарлажээ.
Өнгөрсөн гуравдугаар сард парламентын ордны гадаа хутгатай этгээд хүмүүс рүү довтолсон террорист халдлагын дараа тус сургалтын төвд элсэгчдийн тоо 70 хувь өссөн байна. Засгийн газар террорист халдлагын үед иргэдийг “зугт, нуугд, мэдээл” гэсэн заавар өгч, харин эсэргүүцэн тэмцэхийг уриалахгүй байгаа.
Гэвч иргэд өөрсдөө биеэ хамгаалах хэрэгтэй болсныг ойлгож эхэлжээ. Сүүлд гарсан Лондоны халдлагын үеэр нэгэн рестораны ажилтан хутгатай этгээд рүү шил, торх шидэн эсэргүүцсэнээр олон хүний амийг аварсан нь иргэдэд урам зориг өгсөн бололтой.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/117h |
117i | Ч.Ганхуяг: Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн өөрөө үлгэр дуурайлал болох ёстой | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/12/2017 14:53:00 | МАН-ын бага хурлын гишүүн, эдийн засагч Ч.Ганхуяг зургаадугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг офшор бүсэд их хэмжээний мөнгөтэй хэмээн бичлэг хийж, олон нийтэд цацсан билээ. ЭНД дарж үзнэ үү. Энэхүү бичлэгт Х.Баттулгыг офшор бүсэд бүртгэлтэй компаниудтай холбоотой тухай мэдээлэл бий.
Харин түүний дараа буюу зургаадугаар сарын 11-ний өдөр нэр дэвшигч Х.Баттулгын талаарх уг мэдээллийг үгүйсгэсэн бичлэг цацагдсан. Тайлбарыг эдийн засагч Х.Батсуурь хийснийг ЭНДЭЭС үзнэ үү.
Өнөөдөр Ч.Ганхуяг өөрийн цацсан мэдээллийг батлах зорилгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Мөн энэхүү хэвлэлийн бага хуралд Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр оролцсон юм.
Гэрэл зургийг MPA.mn
Ч.Ганхуяг хэвлэлийн хурлаар “Офшор бүтэц гэдэг нь хэн нэгнээс ямар нэг зүйлийг далдлах зорилгоор компаниудыг бие биед нь эзэмшүүлээд, өөрөө эзэмшиж буй хувь, компани дээр тавьж буй хяналтаа далдлах зорилготой байдаг. "Wealth X" сайт Х.Баттулгыг 1.1 тэрбум ам.долларын өөрийн хөрөнгөтэй гэжээ. Энэ нь бараг 2.5 их наяд төгрөг гэсэн үг. Хүн бүр орлого олж болно. Энэ мөнгийг олсон юм бол хэчнээн хэмжээний татвар төлсөн бэ? гэдэг асуулт тавигдана.
Х.Баттулга офшор компаниудтай яаж холбогдож байгаа тухай:
“Camex” ХХК нь 2006 онд байгуулагдсан. Энэ компанийг 2006 онд Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулсан. Анх энэ компанийг байгуулаад Я.Батсүх гэдэг хүнээр дамжуулж олон удаа шилжүүлсэн байгаа. Ингэж явсаар Сингапур улсын иргэн рүү шилжүүлсэн.
“Сamex” гэдэг компани яагаад асуудал үүсгээд байгаа вэ?
Зургаан иргэн “Best State” компанийн 60 хувийг эзэмшиж байна. Энэ компани нь доорх /Target Company хэмээн бүдүүвчинд бичсэн/ компанийнхаа 100 хувийг эзэмшиж байна, тэрхүү компани нь “Camex Pte” офшор компаниа эзэмшдэг, харин энэ компани нь Монголын улсын бүртгэлд бүртгэлтэй “Camex” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.
“Camex” ХХК-ийн доор Төгрөг нуурын хүрэн нүүрсний уурхай, ашиглалтын таван лиценз, хайгуулын таван лицензтэй компаниудыг шилжүүлээд өгчихсөн байна.
“Ming Hing” гэдэг компани яагаад асуудал болоод ирэв гэхээр дээрх бүдүүвчинд харагдаж буй Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Camex Pte” компанийн жинхэнэ эзэн болж байна. "Ming Hing" компани энэ компанийг 255 сая ам.доллараар авахын тулд учир замбараагүй олон гүйлгээ хийснийхээ дараа “Mongolia Investment Group” болж нэрээ өөрчилсөн тухай Хонг Конгийн хөрөнгийн биржийн цахим хуудаснаар мэдээлэл авч болно.
Яагаад энэ бүхэнтэй холбоотой вэ гэвэл түрүүний бүдүүвчинд харагдаж буй “Best State” компанийн дээр зургаан хүн бий. Энэ зургаан хүн “Mongolia Investment Group”-ийн хувьцаа эзэмшигч гэсэн бүртгэлтэй. Энэ нь зургаан хүн дотор Б.Оргилсүрэн, М.Бөхбат, Я.Батсүх нар буюу “Баянгол” зочид буудлын захирал, түүний гэр бүл, Жүдо бөхийн холбооны захирал, түүний гэр бүл, мөн Х.Баттулгатай хамгийн ойр ажилладаг хүн байгаа юм.
Дээрх компанийн эзэмшиж байгаа ашиглалтын болон хайгуулын лицензүүдийг бид баталгаажуулсан, хөдөлшгүй баримтаар нотлогдсон зүйл. Тухайлбал “Camex” ХХК-ийн хаяг нь Баянгол зочид буудалд байдаг гэж Хонг Конгийн хөрөнгийн биржийн мэдээллээс харж болно.
Стратегийн 39 ордыг багтаасан жагсаалт бий. Энэ жагсаалтад Төгрөг нуурын хүрэн нүүрсний уурхайг Багануур, Налайхын нүүрсний уурхай дуусвал Улаанбаатарыг цахилгаанаар хангах нүүрсний орд гэж тодотгож өгсөн” гэв.
Гэрэл зургийг MPA.mn
Энэ мэдээллийн талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Олон удаа яригдаад буй “Camex” ХХК гэж энэ компанийг Х.Баттулга 2006 онд 90 хувийг нь өмчилж байсан нь тодорхой болсон.
2015 оны хуулиар Хуулийн этгээдийн бүртгэлийн талаарх мэдээллийг дурын иргэн авах боломжтой болсон. Энэ компани яагаад 2006 онд өөр этгээдийн нэр дээр шилжив гэхээр 2006 онд УИХ Авлигалын эсрэг хуулийг шинэчлэн баталж, энэ хууль 2007 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуулийг хүчин төгөлдөр үйлчлэхээс гурван сарын өмнө “Camex” компанийг Хонг Конгд шилжүүлж, 250 сая ам.доллараар зарсан.
Ер нь Төгрөг нуурын ордтой холбоотой “Camex” компанийг Монгол хүн эзэмшээд байгаа юм уу, гадаад хүн эзэмшээд байгаа юм уу гэдэг асуудалд хариулт өгөх хэрэгтэй. Ялангуяа Хонг Конгд бүртгэлтэй офшор компаниудтай Х.Баттулга ямар сэжмээр холбогдоод байгаа вэ гэдэг асуудлыг Ч.Ганхуяг тодорхой тайлбарлалаа гэж бодож байна” гэв.
"Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн ийм үйлдлүүд дээрээ тайлбар хийж, ард иргэдэд нээлттэй байх ёстой"
Гэрэл зургийг MPA.mn
Сэтгүүлчдийн асуултад хариулав
-Нэр дэвшигч Х.Баттулгыг офшор компанитай холбоотой болохыг та хэзээ илрүүлсэн бэ. Яагаад заавал сонгуулийн үеэр дэлгэж байгаа юм бол?
Ч.Ганхуяг: Энэ мэдээллүүд бүгд нээлттэй байгаа. Өмнө нь офшорын тухай хамгийн их ярьж, нийгмийг асар их бухимдуулсан хөдөлгөөнийг улс төрийн зорилготой зарим хүмүүс явуулсан. Энэ үеэс би судалж эхэлсэн. Үүнийг ухаж гаргаж эхлэхэд цаг хэрэгтэй.
-Бизнесийн салбарт ажиллаж байсан, олон компанитай хүн учраас бизнесийн зорилгоор офшор компани ашигласан байж болох юм. Та өөр хүмүүсийн ийм асуудлыг ухаж үзсэн үү?
Ч.Ганхуяг: Би МАН-ын гишүүн, төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Фэйсбүүк дээр ч гэсэн намайг бусад хүмүүсийн талаар бичээч гэдэг. Би өнөөдөр шийдвэрээ гаргачихсан. Нэг талдаа байгаа.
Төрийн хамгийн дээд албан тушаалд нэр дэвшиж байгаа хүн өөрөө үлгэр дуурайлал болох ёстой. Хэрвээ надад офшор данс илэрвэл би огцорно гэх мэт том мэдэгдэл хийчихээд ийм байж болохгүй. Нөгөө талдаа улс төрийн өрсөлдөгчдөө ард түмний мэдээлэлгүй байгааг далимдуулж намнах үйл ажиллагаа явуулсан.
Өнөөдөр би зөвхөн нууж далдалсан байгаа мэдээллийг ил болгох зорилгоор олон нийтэд нээлттэй байгаа мэдээллүүдийг хүргэж байна.
-Офшорын эсрэг хууль батлагдсан. Гурван сарын хугацаанд офшор компаниа мэдээлэх боломжтой. Нэр дэвшигч Х.Баттулга холбоотой компаниудаа мэдээлсэн байгаа юу?
Б.Энхбаяр: Хуулийн хугацаа нь наймдугаар сарын дундуур дуусна. Хугацаа нь болоогүй байгаа. Тиймээс наана нь энэ асуудлыг мэдүүлж, сонгуулийн өмнө эргэлзээ, тээнэгэлзээг арилгаач гэсэн асуудлыг бид тавьж байна.
-Х.Баттулга танай гэр бүлтэй бизнес хийдэг байсан, гэр бүлийн найзууд гэх мэдээлэл байна. Энэ баримтуудыг дэлгэж байгаа гол зорилго чинь юу вэ?
Ч.Ганхуяг: Хувь хүний асуудал байхгүй. Х.Баттулга бид хоёрын хувьд асуудал байхгүй. Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн ийм үйлдлүүд дээрээ тайлбар хийж, ард иргэдэд нээлттэй байх ёстой. Бизнесийн орчин, эдийн засаг тогтвортой байх ёстой. Монгол Улсад хагарал бутрал хэрэггүй гэдэг утгаар нь би энэ мэдэгдлүүдийг хийж байна.
| https://ikon.mn/n/117i |
117j | Цахилгааны мөнгөө хэмнэх 11 ЗӨВЛӨМЖ | А.Үлэмж, iKon.mn | 06/12/2017 14:45:00 |
Д.Сүхбаатарын талбай дээр өнөөдөр болж буй "Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгөөр" иргэдэд ашигтай олон зөвлөмж мэдээллүүдийг хүргэж байлаа.
Тус өдөрлөгийн үеэр "Эрчим хүчний зохицуулах хорооноос" эрчим хүчээ ахуйн хэрэглээндээ хэрхэн хэмнэх талаар зөвлөмжийг гаргасан байв. Үүнд:
1. Цахилгаан чийдэн - Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлтэт гэрлийн шил ашигласнаар та ердийн гэрлийн шилнээс 8 дахин урт хугацаанд ашиглаж, 60-80 хувь бага эрчим хүч зарцуулна.
2. Цонх - Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэгт зарцуулах нь цахилгааны 10 хувийг хэмнэх боломжтой
3. Хөргөгч - Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж хөргөгчинд хийх, мөн дотор талыг цэвэр байлгахад анхаараарай. Хөргөгчийг 30 градусын хэмтэй халуун өрөөнд байлгавал эрчим хүч их зарцуулагддаг байна.Тиймээс сэрүүн орчныг сонгох хэрэгтэй аж. Харин хөлдөөгчний температур -18, хөргөгчнийх 5-2 градусын хооронд тохируулсан үед хамгийн сайж ажиллаж, эрчим хүч хэмнэдэг байна.
4. Компьютер - Шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж хэвших нь компьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40 хувиар бууруулдаг.
5. Тоос сорогч - Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй байга чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчийн ашиглах хугацааг нэмэгдүүлэхээс гадна эрчим хүчээ хэмнэж чадна.
6. Богино долгионы зуух - Богино долгионы зуухыг бага хэмжээгээр бэлтгэх хүнсийг боловсруулахад ашиглах бөгөөд уламжлалт зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг.
7. Индүү - Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдэх, дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй. Хамгийн сүүлд индүүгээ салгаад дулаанд тэсвэргүй зүйлийг индүүдээрэй.
8. Хоолны сав - Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой. Мөн хоол хийж байхдаа тогооныхоо тагийг тэгш тавьснаар хоол болгоход шаардагдах эрчим хүчийг хэмнэх боломжтой болно.
9. Гар утас - Танайх гар утсаа цэнэглээгүй хэр нь цэнэглэгчээ разетканд залгаатай орхидог уу? Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг гэдгийг анхаараарай.
10. Залгуур - Ашиглаагүй үедээ цахилгаан хэрэгслийн залгуурыг салгаж байхыг айл өрх бүр гэрийнхээ дүрэм болго. Ашиглахгүй байгаа ч залгууранд залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна.
11. Угаалгын машин - Угаалгын машинаа дүүргэж угааж бай, хэрэв дүүргэж угаагаагүй бол угааж буй хувцасны хэмжээнд тааруулж угаалгын циклийг нь богино болго. Хувцас хатаагч дүүрэн үедээ сайн ажилладаг. | https://ikon.mn/n/117j |
117k | ФОТО: Хөдөө орон нутагт ачаа тээшээ гэрээсээ хүргүүлэх боломжтой боллоо | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 06/12/2017 15:07:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Автотээврийн үндэсний төвөөс дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг өнөөдөр албан ёсоор нэвтрүүллээ.
Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа тээвэр эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай тээвэрлэлт хийгдэж байгаагаараа энэхүү шинэ үйлчилгээ онцлогтой юм байна.
Автотээврийн үндэсний төв болон Монгол шуудан компани “Гараас гарт-хаалганаас хаалганд” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж байгаа аж.
Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхан “Ачаа тээш хадгалах үйлчилгээ өмнө нь байгаагүй. Бид автовокзалын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг иргэдэд үзүүлэх ёстой.
Гэрэл зургийг Mpa.mn
Нэгдүгээрт, энэ үйлчилгээг авахын тулд Монгол шуудан компанийн Улаанбаатар хот болон орон нутаг дахь салбараар дамжуулан үйлчлүүлэхээс гадна Монгол шуудангийн цахим хуудсаар дамжуулан шуудангаа хаана явж байгаа, хэзээ эзэндээ хүрэх тухай мэдээллийг авч болно. Өөрөөр хэлбэл, онлайнаар ачаа тээшээ хянах боломжтой гэсэн үг.
Хоёрдугаарт, хамгийн ойр байгаа Монгол шуудангийн салбараар үйлчлүүлж болно. Гуравдугаарт, иргэдийн ачаа тээш ямар нэг эрсдэлгүй байх ёстой учраас 100 хувийн баталгаатай.
Үнийн хувьд Монгол шуудан компанийн жишиг үнээр ажиллана. Харин тээвэрлэлтийн хувьд нэмэлт автобус гарч, үүнийг Тээвэр зохицуулалтын газраас зохицуулж байна” хэмээн тайлбарлалаа.
Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд иргэд ачаа тээшээ өөрт ойр байрлах “Монгол шуудан” компанийн салбар болон авто буудлын ачаа илгээмжийн хэсэгт хүлээлгэн өгөх, 1800-1613 утсаар дуудлага өгч тээш хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх боломжтой юм байна.
Гэрэл зургийг Mpa.mn
Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр “Авто тээврийн үндэсний төв, Монгол шуудан компани хамтран зорчигчийн дайвар ачаа буюу илгээмжийн ачааг гэрээс нь очиж аваад, тухайн газарт нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлж байна.
Монгол шуудан компанийн тусгай дугаараар холбогдох, тус компанийн Улаанбаатар хотод байгаа бүх салбарт өгөх эсвэл Драгон төвд байрлах илгээмжийн ачаа хүлээн авах цэг дээр авчирч болно.
Цаг хугааны хувьд хот хоорондын автобусаар тээвэрлэгдэх учраас тухайн тээврийн хэрэгслийн зорчих цагийн хуваарийн дагуу хүргэгдэх боломжтой” гэлээ.
Үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдийн ачаа тээш “Монгол шуудан" компанийн Улаанбаатар хот дахь 38, орон нутаг дахь 389 салбараар дамжин Монгол улсын бүх сум сууринд шуурхай, найдвартай хүрэх юм.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/117k |
117m | Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад Дэлхийн Банкнаас Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/12/2017 15:35:00 |
Монголын эдийн засгийн эгзэгтэй энэ үед Монголд төсөв санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн Банкнаас зургаадугаар сарын 9-ний өдөр 12 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.
Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх уг төсөл нь зарлагын удирдлагын чанарыг сайжруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх болон нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр олон салбарын хүрээнд ажиллах юм. Төсөв боловсруулах явцыг эхлэхээс гүйцэтгэл хүртэл бүх шатанд сайжруулах зорилгоор багц дэмжлэгийг төслийн хүрээнд үзүүлнэ.
“Байгалийн болон хүний нөөцийн арвин их баялагтай Монгол улсын хувьд хөгжлийн урт хугацааны төлөв эерэг байгаа хэдий ч түүхий эдийн зах зээл дээрх үнийн савалгаа зэрэг гадаад хүчин зүйлс эрсдэл дагуулж байна. Дэлхийн Банкнаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих шинэчлэлүүдийг гүнзгийрүүлэн, хэрэгжүүлэхэд Монгол улстай тууштай түншлэн ажиллана,” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон хэлсэн байна.
Шинэчлэлийн арга хэмжээ гэдэгт засгийн газрын макро эдийн засгийн төсөөлөл гаргах чадавхыг сайжруулах зорилгоор сүүлийн үеийн эконометрик арга хэрэгслийг нэвтрүүлэх болон санхүүгийн мэдээллийн тогтолцооны удирдлага, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх арга хэмжээ багтаж буй юм.
Төслөөс мөн санхүүгийн салбарын стратегийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалт иргэдийн амьдарлын түвшинг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг болно.
Одоогоор Монгол улсад харьцангуй бага хэмжээтэй боловч олон салангид, халамжийн мөнгөн тэтгэмжүүд хэрэгждэг. Төслийн хүрээнд эдгээр нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг сайжруулж, засгийн газраас олгож буй нийгмийн халамж үйлчилгээний дэмжлэг нь нийгмийн хамгийн орлого багатай иргэдэд чиглэхийг дэмжинэ. Төсөл мөн засгийн газарт тэтгэврийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Төслийн санхүүжилт нь хөнгөлөлттэй нөхцөлөөр Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгогдож байна.
Эх сурвалж: Дэлхийн Банк | https://ikon.mn/n/117m |
117n | Ц.Болд: Замын ачаалал ихтэй байгаа ч тээвэрлэлтийн эрчмийг нэмэгдүүлж байна | ikon.mn | 06/12/2017 15:42:00 |
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн авто зам эвдрэл гэмтэл ихтэй байна гэж жолооч нар гомдоллодог. Энэ жилийн зам засварын ажил эхэлсэн үү?
-Манай “Гашуунсухайт авто зам” компани Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 239 км замыг хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус авто замаар тээвэр хийх эрх авсан 92 аж ахуйн нэгжийн 5877 тээврийн хэрэгсэл байна гэсэн бүртгэл бий. Тогтмол явж байгаа нь 82 аж ахуйн нэгжийн 5600 гаруй тээврийн хэрэгсэл байна. Нэг бүр нь 85-95 тонны жинтэй, ийм олон тээврийн хэрэгсэл тэр зам дээр 24 цагаар явдаг гэхээр асуудал ямар байх нь ойлгомжтой.
Манай зам эвдрэлтэй байгаа нь үнэн. Саяхан улсын МХЕГ-аас Гашуун сухайтын авто замд үзлэг хийгээд, “Дунд зэргийн эрсдэлтэй” гэж дүгнэсэн. Энэ жилийн зам засварын ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн. Зарим тоо баримт хэлье. Энэ жил 239 км замаа 60, 60 км-ээр нь дөрвөн багц болгоод “Эрдэнэс Монгол” компаниас нээлттэй тендер зарласан. Нэгдүгээр багцын тендерт маргаан гарсан тул дахин зарлахаар болсон.
Хоёр, гурав, дөрөвдүгээр багц тендерт шалгарсан компаниуд ажилдаа хэдийнэ орсон. Багц II тендерт шалгарсан “Билэгт зам” компанийн ажлын гүйцэтгэл 16.7 хувьтай байна. Багц III-т шалгарсан “Тэнгэр-Уул” компани 36.5, багц IV-т шалгарсан “Хүслэнт бүтээмж” компани 4.6 хувийн ажлын гүйцэтгэлтэй явна. Асфальтын ажил хийж эхлээд 14 хонож байна.
Үүнээс гадна зам арчлалтын хоёр компани бий. Арчлалтын тухайд 239 км-ээ хоёр багц болгон эхний хэсэг дээр нь “Сэлэнгэ есөн эрдэнэ” компани шалгарч, ажлаа эхэлсэн, өдөр болгон арван хүний бүрэлдэхүүнтэй хоёр машин цэвэрлэгээ, арчилгааны ажил хийж байна. Сүүлийн хэсгийн зам арчлалтын ажлын багц дээр “Тэгш плант” ХХК шалгараад гэрээ байгуулах шатандаа яваа.
-Зам засварын ажил хэзээ дуусах вэ. Үүнтэй холбоотойгоор нүүрсний тээвэр зогсох уу?
-Манай компани байгуулагдаад гурван жил болох гэж байна. Өнгөрсөн онд “Гашуун сухайт автозам” компани тендерээ өөрсдөө зарлаж, бүтэн жилийнхээ зам засварын ажлыг нэг багц болгоод нэг компанид өгсөн юм. Арчилгааны ажлыг ч бас нэг компанид хариуцуулсан. Үүнээс болж хэл ам их гарсан байдаг. Энэ жил “Эрдэнэс Монгол” компаниас зам засварын ажлыг дөрөв, арчлалтын ажлыг хоёр багц болгосон.
Зургаан компани зэрэг ажиллах учраас зам засвар, арчлалтын ажил чанартай, бас шуурхай болно гэж үзэж байгаа. Энэ жилийн зам засварын ажлыг наймдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгахаар шахуу графикаар ажиллаж байна. Зам засварын ажилтай холбоотой бид тээвэрлэлтийг огт зогсоохгүй. Энэ зам дээр 6000 шахам жолооч тээвэр хийгээд өдөр шөнөгүй явж байна.
Эдгээр жолоочийн ар гэрт дөрвөөс таван хүн байдаг гэж үзвэл 25-30 мянган хүнийг энэ зам тэжээж байна шүү дээ. Тиймээс “Гашуун сухайт авто зам” компаниас барьж буй бодлого бол улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж буй нүүрсний экспортын эрчим, тээврээ зогсоохгүйгээр зам засварын ажил хийж, жолооч нарыг ч аль болох саадгүй нэвтрүүлэх арга хэмжээ авна.
Зам засварын компанийнханд “Ачаатай талыг нь түр зогсоож байгаад ачаагүй талыг нь нэвтрүүл ээ. Асфальтын ажил хийж байгаа бол богино зайд түр хаалт хийгээд тэрийгээ тойруулаад нүүрстэй машиныг саадгүй гарга” гэдэг үүрэг, даалгавар өгсөн. Ийм зарчмаар ажиллаж байгаа.
-Засгийн газраас шороон замаар нүүрс тээврийн машин зорчуулахгүй гэсэн шийдвэр гаргаад жил гаруй болж байна.Гэтэл сүүлийн үед шороон замаар нүүрс тээвэрлэх явдал эргээд нэмэгдсэн тухай яригдах боллоо. Газар дээрээ нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Шороон замаар нүүрс тээвэрлэх явдал нэг хэсэг ихэссэн тал бий. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Өнгөрсөн оны наймдугаар сараас нүүрсний үнэ нэмэгдэж, тэр хэмжээгээр нүүрс тээвэрлэлтийн эрчим өссөн. Үүнтэй холбоотойгоор нүүрс тээвэрлэх машин, аж ахуйн нэгжийн тоо ч нэмэгдсэн. Би ажлаа аваад хоёр сар гаруй болж байна.
Гуравдугаар сард намайг ажил авахад 76 аж ахуйн нэгжийн 5067 машин энэ зам дээр явдаг байсан бол хоёрхон сарын дараа 92 аж ахуйн нэгжийн 5877 машин нүүрс тээвэрлэдэг болсон. Хоёрхон сард 800 гаруй машинаар нэмэгдсэн нь компаниуд ашиг орлоготой, тэр хэмжээгээр эргэлт сайн байна гэсэн үг. Өнгөрсөн жилийн хувьд уурхайгаас нүүрсээ ачсан тээврийн хэрэгсэл манай Шалган нэвтрүүлэх цэг дээр ирээд, жолооч нь бууж, диспетчерт падаанаа өгөөд, хураамж төлж, маш их цаг алддаг байсан.
Энэ эрчмийг хурдлуулахын тулд бид энэ жил бэлэн мөнгө авахаа больсон. Дараа төлбөрт буюу бэлэн бус хэлбэрт шилжүүлсэн. Одоо нүүрс тээвэрлэгч нийт аж ахуйн нэгжийн 80 хувь нь дараа төлбөртөд шилжсэн. 20 хувь нь бэлэн мөнгөөр зорчиж байна. Мөн падаан авахаа больсон. “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компани жолооч нарынхаа бүх падааныг өөрсөд дээрээ хурааж аваад, орой нь манай Шалган нэвтрүүлэх цэгийн ажилтнуудад өгдөг болсон. Ингэснээр жолооч бууж сууж цаг алдахгүй болсон.
Бидний хийсэн саяхны судалгаагаар Гашуун сухайтын авто замын Шалган нэвтрүүлэх цэгээр нэг машиныг 15-20 секундэд нэвтрүүлж байна гэсэн тооцоо гарсан. Нэг минутад 3-4 машин нэвтрүүлэх чадалтай болсон гэсэн үг. Ингэж зохицуулаад овоо сайхан явж байтал сая нэг хэсэг машинууд шороогоор яваад эхэлсэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, нүүрс тээвэрлэж байгаа машинууд оочертоо ороод, цуваад явах ёстой шүү дээ. Гэтэл зарим жолооч оочер дайрах зорилгоор, хурдан рейс хийхийн тулд шороон замаар явж байна.
Уурхайгаас гараад Гашуун сухайтын боомтоор ороод, Хятадын Ганцмодны боомтонд нүүрсээ буулгаад, эргээд уурхайдаа ирэхэд нэг жолооч 3.5-4 өдөр зарцуулдаг. Компани нь ашигтай ажиллаад байхаар оочер хүлээгээд байлгүй хурдан гараад ир гэж захирлууд нь тэднийг дууддаг юм шиг байгаа юм. Жолооч нар нь ч гэсэн ашиг орлогоо бодоод өдөржин, шөнөжин шороон замаар давхисаар, манай Шалган нэвтрүүлэх I, II цэгийг тойроод боомтоор гараад явчихдаг ч тал бий.
Мөн зарим компанийн жолооч нар Шалган нэвтрүүлэх цэгүүдэд тушаагаарай гээд захирлынхаа өгсөн мөнгийг өөрөө авах гэж шороон зам сонгодог тохиолдол бий. Аль нэг компанид харьяалагддаггүй хувиараа нүүрс тээвэрлэж байгаа хүмүүсийг бас дурдмаар байна. Тэд мөн л Шалган нэвтрүүлэх цэгүүдэд мөнгө төлөхгүйгээр шороон замаар тээвэр хийдэг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 2000-3000 машин шороон замаар явж байна гэж бичсэн байна лээ. Тийм боломж байхгүй.
Тодорхой тоо хэлэхэд өнгөрсөн долоо хоногт Гашуун сухайтын зам дээр ажиллаж байгаа гэрээт цагдаагийн тасгийнхан 98 машин журамласан байна. Тэгэхээр нэг шөнөдөө 10 машин шороогоор явж байгаад баригдсан гэсэн үг. Ер нь шороон замаар тээврийн хэрэгсэл явуулж, байгаль орчин бохирдуулж, хөрс сүйтгэхгүйн тулд бид олон төрлийн арга хэмжээ авч байгаа. Үр дүн ч гарч эхэлсэн.
-Жишээлбэл ямар арга хэмжээ авч байна?
-Нэгдүгээрт, компаниудад нь мэдэгдэж, гэрээний хүрээнд хариуцлага тооцож байна. Хоёрдугаарт, Гашуун сухайтын авто зам дээр, Цагаан хад талдаа гэрээт цагдаагийн тасгийнхан ажиллаж байгаа. 2017 оны нэгдүгээр сараас Цагдаагийн ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” компани, “Гашуун сухайт авто зам” компани гурвалсан гэрээ байгуулж, гэрээт цагдаагийн тасаг байгуулсан юм. Тэгснээр маш тодорхой үр дүнгүүд гарч байна. Тэнд замын болон хэв журмын цагдаа, тасгийн даргатайгаа 17 хүн ажилладаг.
Өнгөрсөн долоо хоногт бид гэрээт цагдаагийн тасгийнхандаа цоо шинэ гурван автомашин авч өгч, парк шинэчлэл хийлээ. Шаардлагатай тоног төхөөрөмж, цагдаагийн тусгай багаж хэрэгслээ авах мөнгийг нь шилжүүлснээр ажиллах нөхцөлийг нь сайжруулсан. Шороон замаар явж байгаа жолооч нарын машиныг манай хөдөлгөөнт эргүүлийнхэн болон гэрээт цагдаагийн тасгийнхан бас журамладаг.
Түүнчлэн дээрх асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс Автотээврийн үндэсний төв, “Эрдэнэс Монгол” компани, “Гашуун сухайт авто зам” компани гурав хамтраад Гашуун сухайтын боомтын наана байдаг “Сүлдтэй хаалга”-ны дэргэд хяналтын камер суурилуулж байгаа. Монгол Улсын хилээр гарч байгаа бүх машины дугаарыг таньж бичиж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хулгайн замаар, эсвэл шороон замаар яваад хил гарчихаад ирэхэд нь бид бичлэг хийж, номер, дугаараар нь шүүгээд тухайн компани руу нь мэдэгдэнэ.
Ингэснээр жолооч шороон замаар явах ямар ч сонирхолгүй, бас ямар ч ашиггүй болно. Замын цагдаагийнхан маршрутын бус замаар явсан машиныг 40 мянгаар торгодог. “Гашуун сухайт авто зам” компанийнхан гэрээний хариуцлагынхаа үүргийг биелүүлээгүй, шороон замаар тээврийн хэрэгсэл явуулсан гэж тухайн аж ахуйн нэгжид 100 мянган төгрөгийн төлбөр тавьдаг. Санаатайгаар энэ үйлдлээ давтаад байгаа жолооч нартаа хариуцлага тооцож чадахгүй бол бид “С” зөвшөөрөл, нүүрс тээвэрлэх эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлах талаар Авто тээврийн үндэсний төвд хандах болно.
Ингэвэл жолооч нар эмх цэгцтэй, дэг журамтай болно. Энгийн ажлын өдөр 25-35 км ачаалал буюу дараалал манай зам дээр хонодог байсан. Гэтэл сая нэг хэсэг 60-75 км урт дараалал үүссэн. Урт дараалал үүссэн үед зам дээр машины тос масло гоожуулах, дугуйгаа нөхөж зам гэмтээх, кабиндаа хоолоо хийж, хогоо цонхоороо хаях, архи дарс ууж зодоон хийх, ил задгай бие засах гээд зөрчил дутагдал их гарч байна.
-Жолооч нар архи ууж, зодолдож маргалдах, осол гаргах тохиолдол цөөнгүй гэж дуулсан?
-Манай зарим жолооч ухамсар мөчид, сахилга хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй, хувь хүний зохион байгуулалтгүй байна. Хувь хүнээсээ ч болж байна, тухайн компанийн зохион байгуулалтаас ч шалтгаалж байна. 2017 он гарснаас хойш манай зам дээр автын 1000 гаруй осол зөрчил гарсан. Үүний 90-92 хувь нь жолооч нарын цэвэр хариуцлагагүй байдалтай холбоотой. Оочер дайрах гээд урсгал сөрж яваад өөдөөс нь машин гарч ирэхээр замын хажуу руу дараад ойччихдог.
Хурд хэтрүүлж яваад нэгнийхээ араас мөргөсөн тохиолдол ч зөндөө. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол аваар их гаргаж байна. Нутгийн айлуудын малыг дайрсан тохиолдол үе үе гардаг. Жолооч нар бас замын хөдөлгөөнд оролцож байхдаа зогсоо зайгүй утсаар ярьдгийг болиулмаар байна. Ер нь ихэнх зөрчил анхаарал болгоомжгүйгээс л болдог. Өөр нэг асуудал нь тээвэрт явж байгаа жолооч нар архи уух явдал их гарч байна. Ялангуяа бямба гаригт гааль хаачихсан бол даваа гаригийн өглөө хүртэл 36 цаг хүлээх шаардлага гардаг.
Энэ үедээ архи уудаг. Нэг хэсэг нь нүүрсээ буулгачихаад Хятадын талд архи уучихаад орж ирж байна. Тиймээс бид Ганцмодны боомтоос орж ирж байгаа жолооч нарыг зогсоож, согтуурлын зэрэг тогтоох драйгер үлээлгэдэг болно. Хэдхэн хоногийн өмнө Ганцмодны боомтонд нүүрсээ буулгаад хилээр орж ирсэн машины жолооч согтуу байсны улмаас ачаатай машины өөдөөс мөргөж, хоёулаа нас барлаа шүү дээ.
Саяхан хоёр жолооч бас хээр хонож, архи ууж байгаад муудалцаад нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг гарсан. Ийм төрлийн хэрэг үе үе гарч байна. Бид удахгүй зам дээрээ зөөврийн болон суурин хурд хэмжигч тавина.
-Тээвэрт явж байгаа жолооч нар ээлж халаагүй, өдөржин шөнөжин явдгийг болиулж болдоггүй юм уу?
-Жолооч нар үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь үнэн. Бүхээгтээ хоноод, хоолоо хийж идээд л явдаг. Нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Гашуун сухайт авто зам” компанитай зам ашигласны, Автотээврийн үндэсний төвтэй тээвэрлэх эрхийн гэрээ байгуулдаг. Энэ жил бид гэрээ байгуулж буй компаниудад гурван төрлийн шаардлага тавьж байна.
Нэгдүгээрт, нүүрс тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийг хоёр ээлжтэй болгох шаардлага тавьсан. Мөн жолооч нараа амарч тухлах кэмптэй, гуанзтай болгохыг компаниудаас шаардаж байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад бүх жолоочоо хамруулж, заавал даатгалд бүрэн хамруулсан байх шаардлага тавина.
Түүнчлэн хувиараа тээвэр хийдэг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан ямарваа нэгэн компанид харьяалуулах арга хэмжээ авч ажиллах шаардлага байна.
-Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад манай төр засгаас сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч байна. Саяхан Ерөнхий сайд урд хөршид айлчлахдаа боомтын ажиллах цагийн хуваарийг 12 байсныг 16 болгож сунгахаар тохиролцсон?
-Гаалийн байгууллага өөрсдийн боломжит түвшинд, хүчин чадалдаа тултал маш сайн ажиллаж байгаа гэж боддог. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Боомтын үндэсний зөвлөл байгуулагдсан. Үүнд салбарын яам, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг зэрэг холбогдох бүх байгууллага нэгдэж, ажлаа маш сайн уялдуулж байгаа. Манай талаас хүсэлт тавьсны дагуу эхний удаа цагаа сунгалаа. Дараагийн удаа ням гаригт ажилладаг болгож өгөөч гэсэн хүсэлт бид тавина.
Цаашлаад олон улсын А зэрэглэлд орж, 24 цагийн ажиллагаатай болчихвол манай зам дээр оочер дараалал огт үүсэхгүй шүү дээ. Нэг шинэ мэдээлэл дуулгахад, бид энэ жил хэд хэдэн төрлийн тодорхой ажил хийнэ. Нэгдүгээрт, “Эрдэнэс Монгол” компаниас зам дээр хонож байгаа тээврийн хэрэгслүүдийн ачааллыг бууруулах зорилгоор улсын хилийн наад талд 550 машины авто зогсоол байгуулах гэж байгаа. Зураг төслийн тендер зарлачихсан. Зориулалтын зогсоолтой болчихвол түүнийгээ дагаад хоолны газрууд нүүгээд ирнэ.
Манай зүгээс нийтийн бие засах газар, хогийн сав, бохирын цооногийг нь хийгээд, цагдаагийнхан байнгын постоо барьчихвал хэн хэндээ амар болно гэж бодож байгаа шүү. Саяхан Ерөнхий сайдын айлчлалаар гаалийн ажиллах цагийн хуваарь 12 байсныг 16 цаг болгон сунгахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын гааль дөрвөн замаар нүүрстэй машин гаргаж, хоёр замаар хоосон машин оруулж байна. Харин Хятадын тал хоёр замаар нүүрс татаж, хоёр замаар хоосон талаа гаргаж байсан бол зам засварын болон бэлтгэл ажил хийж өчигдөр нэг зам шинээр нээлээ.
Удахгүй дөрөв дэх замаа ашиглалтад оруулна. Гурван замаар нүүрс татсан эхний өдөр л гэхэд 1605 машин гаалиар гарчээ. Энэ нь ердийн өдрөөс 500 машинаар нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн жил бид 12 сая тн нүүрс тус замаар нэвтрүүлсэн. Ажил ийм ахицтай, эрчимтэй явагдвал энэ жил 20 сая тн нүүрс нэвтрүүлэх боломж бий. Өнөөдрийн байдлаар 10.1 сая тн-ыг гаргаад байна.
- Сүүлийн хэдэн жил ярьж байгаа хос зам тавих ажил юу болсон бэ?
-Хос зам тавих асуудал сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаж байна. Замын зургийг нь хоёр жилийн өмнө хийсэн юм билээ. Санхүүжилтийн асуудлыг шийдчихвэл концессоор хийгдэх ажил. Хос зам ашиглалтад орчихвол мэдээж байдал илүү сайжирна. Одоо энэ зам маань хоосон талдаа ирэх урсгалын зам болоод, шинээр тавигдах зам нь зөвхөн ачаатай машины хоёр эгнээ нэг урсгалын зам болох юм.
Хэрвээ хос замтай болчихвол өдөрт гарч байгаа 1000-1200 машин маань 1800-2000 болж нэмэгдэнэ. Улс орны эдийн засаг, нүүрсний экспортод чухал ач холбогдолтой зам болно. Үүнээс гадна нүүрс тээврийн 90 гаруй аж ахуйн нэгж 6000 гаруй жолооч, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг хоолны газрууд, дэлгүүр мухлаг, хог цэвэрлэгээний байгууллагууд, ШТС, Шалган нэвтрүүлэг цэг, дугуй засварын газар зэрэгт ажилладаг маш олон хүн энэ замаас амьдралаа залгуулж байгааг хэлэх нь зүйтэй.
-Авто тээврийн үндэсний төвөөс Гашуун сухайтын авто замд тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүдийг “Хоногийн нэгдсэн график”-т оруулаад нэг улирал болж байна. Үр дүн гарсан уу?
-Үр дүн гарч байгаа. Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа “Хоногийн нэгдсэн график” бол тээврийн хэрэгслүүдийн ачааллыг тэнцүүлэхээр хийж буй зохицуулалт юм л даа. Сүүлийн үед “Хоногийн нэгдсэн график”-т сөргөөр нөлөөлж буй нэг зүйл нь Цагаан хадны нүүрс буулгах боомтынхны талбайтай холбоотой. Уурхайгаас ачигдсан нүүрс уртын рейсээр Монгол Улсын хилээс 20 км-ийн наана байх Цагаан хадны хэсэгт буучихдаг.
Тэндээсээ богинын рейсээр урд хил рүү дахин зөөдөг юм. Энэ нь манай ажлыг маш их хүндрүүлдэг. Оочер дарааллаараа хол зам туулаад ирсэн машинуудыг зогсоож байгаад, 17.00-19.00 цагийн хооронд богинын рейснээс 200 машин оруулдаг.
Тэгэхээр жолооч нар уурлаж бухимдах нь аргагүй биз дээ. Богинын рейсийг болиулаач гэсэн санал, хүсэлт жолооч нар маш их тавьдаг. Цагаан хадны хэсэгт нүүрс цөөрч байгаа. Гэхдээ л зогсоогүй.
-Танай компани нийгмийн хариуцлагын чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Манай “Гашуун сухайт авто зам” компанийн хариуцсан 239 км зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд гэсэн гурван сумын нутгаар дайран өнгөрдөг. Эдгээр сумын ЗДТГ-тай энэ онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө бид гаргасан. Сум болгонд нэгээс хоёр худаг тохижуулъя, хогийн цэгт хашаа барьж өгье, малчдыг малаа хариулгагүй зам дээр гаргахгүй байх талаар анхааруулга самбар байрлуулъя, шинэ жил, Цагаан сарын барилдаан, хурдан морины бай шагналыг ивээн тэтгэе, волейбол, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулъя гэхчилэн олон ажил төлөвлөөд байна.
Эхнээсээ хэрэгжүүлж эхэлсэн. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бид орон нутгаас хүн авч ажиллуулдаг. “Гашуун сухайт авто зам” компанид 108 хүн ажиллаж байгаагийн 46 нь тус аймгийн харьяалалтай иргэн байна.
-Ойрын үед танайхаас хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-Авто тээврийн үндэсний төвтэй хамтраад нүүрс тээвэрлэхээр гэрээ байгуулсан 92 аж ахуйн нэгжийн захирлуудтай бид өнөөдөр уулзах гэж байна. Эхлээд удирдлагын түвшиндээ асуудлаа яриад гэрээгээр яаж чамбайруулах вэ гэдгээ шийднэ. Тээврийн хэрэгслийн, гэнэтийн ослын, эрүүл мэндийн даатгалтай болгох, кэмп байгуулах, ээлжийн жолоочтой болгох талаар ярилцана.
Манай гэрээт цагдаагийн тасаг байгуулагдсан нэг улиралд 3200 гаруй жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлын болон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт явуулсан. Ингэснээр жолооч нарын хариуцлага сайжирч байна. Жолооч нарт хандсан бас нэг ажил нь “Гашуунсухайт авто зам” компани “Эрдэнэс Монгол” компани хамтраад Шалган нэвтрүүлэх цэгүүдийн дэргэд электрон мэдээллийн самбар байршуулж байна. Цаг агаарын байдлыг анхааруулж мэдээлж байя.
Мөн хэдэн км-ийн цаана зам засварын ажил явагдаж байгаа шүү, хурдаа хасаад, манай хөдөлгөөнт эргүүлийн зохицуулсан замаар гарна уу ч гэдэг юм уу. Эсвэл 95 км дээр хоёр машины дугуй хагараад зогссон байна. Тиймээс тэр машиныг тойрч гарахын тулд хурдаа хасна уу гэхчилэн зам засварын болон осол гэмтлийн мэдээллийг бид жолооч нарт электрон самбараар өгөх юм.
Эцэст нь хэлэхэд энэ замаар бид улс орны эдийн засагт хэрэгтэй нүүрсээ саадгүй явуулна. Амьдралаа залгуулах гэж байгаа жолооч нарынхаа эрх ашгийг ч хамгаална. Тендерт шалгарсан, богино хугацаанд зам засварын ажил хийж гүйцэтгэх компаниудыг ч ажлаа хийх нөхцөл боломжоор хангана.
Ийм л цогц арга хэмжээ авахаар “Гашуун сухайт авто зам” компани мэргэжлийн бүх байгууллага, орон нутаг, цагдаа, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна даа. Тодорхой хугацааны дараа үр дүн гарна гэж найдаж байна. Эхнээсээ гарч ч байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин | https://ikon.mn/n/117n |
117o | “Wonder Woman”-ий тухай таны мэдэхгүй ЗУРГААН БАРИМТ | Р.Төмөр, ikon.mn | 06/12/2017 16:07:00 |
Сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд хит болж байгаа “Wonder Woman” киноны гол баатар Дайана гүнжийн дүрийг бүтээсэн Израйлийн модель, жүжигчин Галь Гадот бол жинхэнэ амьдрал дээрээ ч wonder woman юм байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхий даяар нээлтээ хийсэн уг бүтээл $223 саяын орлого олж, эмэгтэй найруулагчийн бүтээсэн кинонуудын дотор дээд амжилт тогтоогоод байгаа юм.
“Wonder Woman”-ий өөр нэг амжилт бол өмнө нь төдийлөн нэрд гараагүй байсан Галь Гадотыг од болгосон явдал. Тэрээр “The Fast & Furious” кинонд Жизелийн дүрийг бүтээснээс өөрөөр олны анхаарлыг татах уран бүтээл хийж байгаагүй гэнэ.
Зарим хүмүүс Галь “Wonder Woman”-ий гол дүрд тохирох жүжигчин мөн эсэхэд эргэлзэж байж магадгүй. Тэгвэл дараах баримтуудыг үзсэнийхээ дараа эргэлзээ нь арилах байх.
Тэр 2004 оны Израйлийн мисс
Одоо 32 настай Галь Израйльд төрж, өссөн. 18 настайдаа 2004 онд Израйлийн миссээр шалгарч Эквадорт болсон Ертөнцийн Миссийн тэмцээнд явж байжээ. Гэхдээ тэр Ертөнцийн мисс болохоор өрсөлдөх хүн биш байсан гэдгээ өнгөрсөн жил телевизийн ярилцлагад орохдоо ярьж байв. “Би бол тийм төрлийн бүсгүй биш” гэж Галь тэгэхэд хэлжээ.
Тэр Израйлийн армид алба хааж байсан
Зарим хүн Гадотыг Амазончуудын дайчин гүнжийн дүрд тоглоход сул дорой нэгэн гэж бодож байж магадгүй. Гэвч Израйлийн мисс болсныхоо дараа тэр хоёр жил цэргийн алба хаасан юм. “Чи 2-3 жил эрх чөлөөгөө хасуулж, зөвхөн сахилга бат, хүндлэлд суралцана” гэж Гадот цэрэгт байсан үеэ дурсан ярьжээ.
2015 онд тэр хагас нүцгэн төгөлдөр хуур тоглож байв
Тэрээр хуулийн чиглэлээр суралцахаасаа өмнө бүжиг дэглээч болохыг мөрөөддөг байсан. 2015 онд тэр Гуччигийн үнэртний сурталчилгаанд тоглохдоо чадварлаг бүжиглэж, төгөлдөр хуурын өмнө хагас нүцгэн сууж байгаа гардаг юм. Саяхан түүнийг Huawei компани гар утасныхаа нүүр царайг болгохоор гэрээ хийжээ.
Тэр Жэймс Бондын бүсгүй болох шахсан
Хуулийн сургуульд сурч байхдаа Гадот Жэймс Бондын дүр шалгаруулалтад оролцож байжээ. Гэдхээ уг дүрд Ольга Куриленко шалгарч, харин Гадот “The Fast & The Furious” кинонд дүр авсан юм.
Гэвч өнгөрсөн хугацаанд Гадот Ольгагаас илүү амжилттай яваа нь түүний “Wonder Woman”-д тоглосноос харагдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард дэлгэцэнд гарах “Justice League” кинонд Гадот гурав дахь удаагаа Дайана гүнжийн дүрийг бүтээхээр болжээ.
Тэр хүнийг шашин шүтлэг, арьс өнгөөр ялгадаггүй
Гадотыг Израйль хүн гэдэг утгаар нь “Wonder Woman” киног Ливаны эрх баригчид гаргахыг хориглосон. Гэхдээ хүчтэй израйль аялгатай англи хэлээр ярьдаг Гадот өөрийн гарал угсаагаар бахархдаг. Түүний эмээ нь Холокостоос амьд үлдсэн хүн юм. Түүний өвөө нь Чехословакийн жижигхэн тосгонд төрж, дайнд гэр бүлээ бүхлээр нь алдсан нэгэн. “Миний өвөө надад буруу шашин гэж байдаггүй, доод үндэстэн гэж байдаггүй хэмээн сургасан. Би бүх хүмүүсийг ялгалгүй хайрлахыг заалгасан” гэж ярьж байжээ.
Нөхөртэйгээ цөлд танилцсан тэрээр хоёр хүүхдийн эх
Кинон дээрээ Амазонын Дайана гүнж амьдралдаа анх удаа учирсан эр хүн болох АНУ-ын тагнуул Стив Треворт дурладаг. Бодит амьдрал дээр ч энэ үлгэр биелэлээ олж, тэр нэгэн найзынхаа цөлд зохион байгуулсан үдэшлэгийн үеэр израйлийн бизнесмэн Ярон Версанотой танилцаж, 2008 онд гэрлэсэн юм. Хосууд Альма ба Мая хэмээх хоёр охинтой. Тэрээр киноныхоо ихэнх зураг авалтын үеэр таван сартай жирэмсэн байсан гэдэг.
Эх сурвалж: South China Morning Post | https://ikon.mn/n/117o |
117p | Нийтийн номын санд иргэд ном хандивласаар байна | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/12/2017 16:30:00 |
Төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын сан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг билээ. Харин арав гаруй мянган номын фондтой тус нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Иргэд ч нийтийн номын санд ном хандивласаар байна.
Дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, малын их эмч, хүндэт доктор, сэтгүүлч Х.Чойжилжав монголын уламжлалт түүх соёл, ёс заншлаа залуус хойч үедээ түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй аж.
Иймд тэрбээр өөрийн судалгаан дээр суурилсан олон сайхан бүтээлүүдээ нийтийн номын санд хандивлаж, үнэтэй хувь нэмэр орууллаа. Тодруулбал, “Бэлчээрийн мал маллагааны шинжлэх ухааны үндэс”, “Мөнх орших хорвоод мал маллахуй”, “Бэлчээрийн малын зан араншин”, “Бага харваан наадам”, “Та ёворцог тоглох уу”, “Шатрын тухай өргөн ойлголт”, “Дэлхийд ганцхан монгол наадам”, “Монголын үндэсний бөх” зэрэг бүтээлээ өгсөн юм. Дүүргийн Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам сэтгүүлч Х.Чойжилжавт хүндэтгэл үзүүлэн, талархалын бичиг гардуулав. Нийтийн номын сангаас сүүлийн үеийн бестселлер зохиолууд, өдөр тутмын сонин хэвлэл болон хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах, олшруулах зэрэг үйлчилгээг авч болно. | https://ikon.mn/n/117p |
117q | Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ | President.mn | 06/12/2017 17:00:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.
Тэрээр уг хуралдаанд оролцон үг хэлэхдээ “ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж буйд баяртай байна.
Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хоёр талын уулзалт хийж, “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн юм.
Өргөтгөсөн хуралдаанд ШХАБ-ын гишүүн ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстаны Төрийн тэргүүн нар, шинээр тус байгууллагад элссэн Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Пакистаны Ерөнхий сайд М.Шариф нараас гадна ажиглагч орнуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Афганистаны Ерөнхийлөгч М.Гани, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко, Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд И.Рахимпур нар оролцлоо.
Мөн НҮБ, Азийн харилцаа, харилцан итгэлцлийн хэлэлцээ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Зүүн-Өмнөд Азийн орнуудын улс орнуудын зөвлөл зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм. | https://ikon.mn/n/117q |
117s | Программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт эхэллээ | С.Бадрал, iKon.mn | 06/12/2017 17:30:00 |
Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулаад удаагүй байгаа юм.
Хөгжлийн төвийн дэргэд мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төвийг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (КOIСА)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("МКIТ" )сургалтын төвтэй хамтран ажиллуулж байна. Өнөөдөр тус төвд JAWA хөгжүүлэлт болон вев програмчлалын хоёр дахь удаагийн сургалт эхэллээ. Сургалтад суухаар нийт 230 гаруй иргэн шалгалтад орж, 54 хүн тэнцэн JAVA болон web хөгжүүлэгчийн ангид гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцахаар боллоо.
Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бид мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Монгол залуучууд маань мэдлэг оюунаа дайчилж, дэлхийн түвшинд хүрэх, амьдралын чанараа дээшлүүлэх, өөрийн эх орондоо байгаа хэдий ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төсөл дээр хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.
Саяхан болсон “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлт дээр Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх 8 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны тухай ярьсан. Энэ төвийн сургалтад сууж амжилттай төгссөн иргэдийг гадны төслүүд дээр ажиллуулах талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Та бүхэнтэй адил энэ сургалтад суух хүсэлтэй олон залуучуудад энэ мэдээллийг түгээж хамтран ажиллаарай. Мөн сургалтдаа идэвхтэй оролцож сайн төгсөөд дараагийн шатны хөтөлбөрүүдэд хамрагдан дэлхийн хэмжээний боловсон хүчин болж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай” хэмээв.
“Эм Кэй Ай Ти /MKIT/ төвийн сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш. Төгсбаяр “Манай сургалт дадлага давамгайлсан аргаар яваддаг учраас гурван сарын дотор суралцагчид маань өндөр түвшинд хүрнэ. Мэдээллийн технологийн чиглэлийн гадны төслүүд дээр ажиллаж байгаа туршлагатай, тэргүүлэх зэргийн багш нар хичээл заана. Бид одоогоор сургалт явуулахаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 15 төсөл дээр ажиллаж байна. Сайн суралцсан суралцагчдыг “Бизнес инкубатор төв”-дөө дадлага хийлгэж, дадлагын хугацаанд “Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвөөс сар бүр дөрвөн зуун мянган төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой. Цаашлаад гадны төслүүд дээр баг бүрдүүлж ажиллуулах юм. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.
Программ хангамжийн суурь сургалтад гурван сарын хугацаанд суралцсан иргэд мэргэжлийн сертификаттай төгсөх бөгөөд амжилттай төгссөн тохиолдолд сургалтын төвийн “Бизнес инкубатор төв”-д хамрагдан мэдээллийн технологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Сургалтын талаар сонирхож буй залуучууд та бүхнийг “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар” пэйж хуудаснаас мэдээлэл авахыг урьж байна. Мөн 70122999 дугаарт холбогдож сургалтын талаар тодруулна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/117s |
117t | Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал хойшиллоо | Б.Ану | 06/12/2017 16:44:00 |
Гэрэл зургийг MPA.mn, 2017.06.12
Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдсон талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Тэд мэдээлэлдээ "Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Прокурорын газраас:
Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2,
Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,
Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон байсан.
Шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн.
Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна" гэжээ. | https://ikon.mn/n/117t |
117u | Ц.Дуламсүрэн: Богдхан ууланд гарсан түймэр иргэдийн дутуу унтраасан тамхи, шүдэнзнээс үүдэлтэй | БОНХАЖЯ | 06/13/2017 08:14:00 |
Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Тиймээс энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-Богдхан ууланд сүүлийн саруудад хэдэн удаагийн түймэр гарсан бэ. Улирлын чанартай хуурайшилт гал түймэр гарахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна уу?
-Хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш Богдхан ууланд нийт 10 удаагийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байна.
Зургаадугаар сарын 6-наас хойш л гэхэд яг явган аяллын маршрутын дагуу ойрхон ойрхон таван түймэр гарсан. Энэ таван түймрийг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч унтраасан. Одоо цурмын байдалтай байна. Уулын түймэр хамгийн аюултай байдаг. Энэ түмэр цурмын байдалтай газар доогуур явж байдаг юм.
-10 удаагийн гал түймэр хэдэн га талбайг хамарсан бэ. Мөн гал түймэр унтраахад ямар хүндрэл, бэрхшээл тулгарав?
-Манай Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг.
Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Хүндрэл бэрхшээл их бий. Хамгийн сүүлд л гэхэд Түргэний эхэд гарсан түймэрт машин очих боломжгүй байсан учраас усаа явган зөөсөн. Гэх мэт хүндрэл бэрхшээлүүд олон байдаг. 10 удаагийн түймрийн эхний гурван түймрээс болж 10 гаруй га талбай шатсан.
Харин одоо цурмын байдалтай байгаа учраас га талбайг тодорхойлох боломжгүй байна. Га талбайг тодорхойлоогүй учраас хохирлын хэмжээг мөн тодорхойлох боломжгүй гэсэн үг.
-Богдхан ууланд гарч байгаа түймэр ихэвчлэн дутуу унтраасан тамхи, шүдэнзний цогоос үүсдэг гэдэг...
-Тийм. Жишээлбэл, Нүхтэд гарсан түймрийн шалтгаан нь тамхины цог байгаа юм. Тодруулбал, тус газарт харьцангуй амьдралын боломжтой хүмүүс аялал жуулчлалын чиглэлээр, эсвэл лагерийн зориулалтаар байшин бариад амьдардаг. Гэвч харуул, хамгаалалтын ажилтандаа бие засах газар бэлдэж өгөөгүй байсан. Улмаар тэндхийн нэг айлын газрыг харж байсан харуул ил бие засч байгаад тамхиныхаа цогийг алдсан байгаа юм. Мөн Богдхан ууланд аялж явсан гурван залуу мөн л тамхиа асаагаад шүдэнзээ дутуу унтрааснаас болж түймэр гарсан байдаг. Бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстойг энэ мэт жишээнээс харж болно.
Түүнээс гадна сүүлийн үед гарсан түймрийн эзэн нь олдохгүй байгаа. Уг нь түймэр алдсан хүн нь сэтгэл гаргаад, түүнийгээ мэдэгдээд бидэнтэй хамтарч ажиллаад түймрээ унтраах ёстой юм шүү дээ. Ингэсэн тохиолдолд ирэх хариуцлага нь ч багасдаг. Ер нь эцсийн дүндээ хариуцлагагүй байдлаасаа болж гал алдсан бол түүнийгээ холбогдох газрууд, хүмүүстэй хамтарч унтраах, илүү их талбайг хамраагүй байгаа дээр мэдэгдэх зэрэг сэтгэл гаргахыг л иргэдээс хүсч байна.
-Богдхан ууланд аялж, амарч байгаа хүмүүс гал түймэр алдахгүй байх тал дээр хэрхэн анхаарах, сэрэмжлэх ёстой вэ. Богдхан уулыг хамгаалж ажиллаж байгаа хүний хувьд та тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Монголчууд Богдхан ууландаа аялах эрхтэй. Тэгвэл эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагагүй, анхааралгүй байдлаасаа болж уулаа шатаагаад байж болохгүй шүү дээ. Уг нь Богдхан ууланд аялах нөхцлийг бүрдүүлэх гэж БОАЖЯ бодлого барьж, дэд бүтэц бий болгох чиглэлд ажиллаж байгаа. Ингэж ажиллах явцад түймэр тавиад байж болохгүй.
Нөгөө талдаа ганцхан хүний болгоомжгүй байдлаас бий болсон түймрийг унтраахад маш их зардал гардаг. Зөвхөн манай газраас л гэхэд гал түймрийг унтраахад 3 сая төгрөг зарцуулсан. Түүний цаана Онцгой байдал, цагдаагий байгууллага хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгаа юм мэдэхгүй. Мөн хамгийн чухал нь байгаль дэлхийд маш их хэмжээний хохирол учирч байна. Нэг хэсэг нь гал түймэр гаргахгүй гэж тэмцэж байхад нөгөө хэсэг нь өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж гал гарах нөхцлийг бүрдүүлдэг.
Тэгэхээр бүх хүн сэтгэл гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлж Богд уулаа, байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Хариуцлагатай, анхаарал болгоомжтой байцгаая. Мөн ойн түймэртэй байхад аялж, амрахгүй байхыг зөвлөе. Ойн түймэр газар доогуур явдаг болохоор мод доогуураа шатаад гэнэт унах аюул байдаг. Гал унтраах машины цонхыг мод унаад хагалсан тохиолдол бий учраас ийн сэрэмжлүүлж байна.
| https://ikon.mn/n/117u |
117v | Чехийн Элчин сайдын яамнаас визний цаг авах системд өөрчлөлт орсон тухай мэдээллээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/12/2017 17:07:00 |
Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамнаас өнөөдөр визний цаг авах системд өөрчлөлт орсон тухай хэвлэлийн бага хурал хийлээ.
Элчин сайд Ивана Гроллова "БНЧУ-ын Элчин сайдын яам богино хугацааны Шенгений виз таван орныг төлөөлж олгодог. Богино хугацааны визээс гадна урт хугацааны виз олгодог. Энэ нь ажил эрхлэх, гэр бүл болох, суралцах гэсэн төрөлтэй.
Элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэж байгаа иргэд гадаа оочерлож байсан учраас цахим системээр цаг авах системтэй болсон. Үүний нэр нь visapoint систем юм. Ойрын өдрүүдэд энэ системийн талаар ташаа мэдээлэл их гарсан. Энэ систем одоо асуудалгүй ажиллаж байгаа.
Чех улс руу зорчихыг хүсэж буй иргэд олон байгаа ч хүчин чадал маань гурван хүний бүрэлдэхүүнтэй. Тиймээс БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Монголд айлчлахдаа зөвхөн Чех улсын богино хугацааны виз мэдүүлэх хүмүүстээ зориулж "Визний төв" байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь наймдугаар сард ажиллаж эхэлнэ. Хэрэв Шенгений бусад таван орон хүлээн зөвшөөрвөл энэ төвд бас тухайн орнуудын визний мэдүүлгийг хүлээн авч болно" гэв.
Тэрбээр урт хугацааны виз мэдүүлэх талаар "БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яамтайгаа хамтран туршилтын журмаар хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хүлээлгийн жагсаалтад иргэд хязгааргүй хугацаанд тухайн системд бүртгүүлэх боломж олгож байсан.
Системийг туршилтын хугацаанд хэрэгжүүлэхэд хэдхэн долоо хоногийн дотор 25 мянган иргэн бүртгүүлсэн. Бүртгүүлсэн иргэдийн жагсаалтыг харахад дийлэнх нь янз бүрийн улсаас, янз бүрийн зуучлагч нараар дамжуулж бүртгүүлсэн байсан.
Хууль бус энэ үйл ажиллагаа хязгаарлах үүднээс бид өөрлөлт оруулж зөвхөн Монгол Улсаас бүртгүүлэх боломжийг олгосон байгаа. Өнөөдрийн байдлаар хоёр дахь удаагийн туршилтын хугацааг нээгээд үзэхэд хэдхэн долоо хоногийн дотор 10 мянга гаруй иргэн бүртгүүлжээ.
Бид бүртгүүлсэн иргэдээ ЭСЯ-нд ажиллаж байгаа хүмүүсийн тоонд хуваавал 6 жил хөдөлмөрлөж байж мэдүүлгийг нь хүлээн авах боломжтой болж байна. Тийм учраас БНЧУ-ын холбогдох байгууллагуудаас шийдвэр гаргаж тухайн хүлээлгийн жагсаалтыг цуцалсан. Бид хэдхэн сарын дараа эдгээр хүмүүст зориулсан шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
БНЧУ-д хөдөлмөр эрхлэх зорилготой иргэд Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай холбогдоод энэ системд бүртгүүлэхгүйгээр виз мэдүүлэх боломжтой" гэв.
-Visapoint систем хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-БНЧУ тухай системийг төрөл бүрийн улсад хэрэгжүүлж байсан. Монгол Улсад энэ систем 2014 онд нээгдсэн.
-Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах талаар дурдлаа. Тэгэхээр яамнаас БНЧУ руу ажилчин гаргахаар болсон гэсэн үг үү?
-Тухайн хөтөлбөр БНСУ-ынхтай төстэй байна гэж таамаглаж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа. БНЧУ-д ажил эрхлэх хүсэлтэй Монгол хүмүүс олон байгаа гэж бодож байна. Гэсэн хэдий ч БНЧУ бүх хүмүүсийг ажлын байртай болгох албагүй.
Зарим нэг Чехэд байгаа компаниудын үйл ажиллагаа нь сайн байгаа учраас Украйн, Беларус, Монгол Улсаас ажиллах хүч авах сонирхолтой байдаг. Тийм учраас БНЧУ-ын Засгийн газар энэ хөтөлбөрийг бий болгож, Монголоос ажиллах хүч авах сонирхолтой байгаа.
-Хүлээлгийн жагсаалтаас цагаа авчихсан байсан хүмүүс яах вэ?
-Цагаа авсан иргэд цагтаа ирээд визээ мэдүүлж болно. Харин долоодугаар сарын дундаас хойш хүлээлгийн жагсаалтыг хүчингүй болсныг мэдэгдэнэ. Жагсаалт хүчингүй болсон ч иргэд visapoint cистемдээ бүртгүүлж болно.
Тэгээд 8,9 дүгээр сард гэр бүл болох, суралцах зорилготой хүмүүс жагсаалтаас цуцлагдсан ч цагаа авчихсан байсан бол ЭСЯ-тай холбогдоорой. Бид материалыг нь хүлээн авахын төлөө ажиллана.
Ажил хөдөлмөр эрхлэх гэж виз мэдүүлж байгаа хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрийг наймдугаар сар гэхэд эхлүүлэх байх. | https://ikon.mn/n/117v |
117w | Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 06/12/2017 17:51:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:51 2017/06/12
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.06.12/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу:
8-42-34-32-17-33 9
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
3-7-9-1-8-8
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
9-5-3-6
2-р зэргийн хонжворын хариу:
0-3-7-7
3-р зэргийн хонжворын хариу:
7-6-3-6
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:28 2017/06/12
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.06.12/ ээлжит тохирол эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/681305655388339/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:51 2017/06/12
Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.06.12/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу:
8-42-34-32-17-33 9
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
3-7-9-1-8-8
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
9-5-3-6
2-р зэргийн хонжворын хариу:
0-3-7-7
3-р зэргийн хонжворын хариу:
7-6-3-6
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/117w |
117x | Монголчуудын СОНГОЛТОНД юу нөлөөлж, хэзээ шийдвэрээ гаргадаг вэ? | Ч.Болортуяа | 06/13/2017 10:49:00 |
Германы парламентийн сонгуулийн дараа сонгогчид саналаа өгөх шийдвэрээ хэзээ гаргасан бэ гэсэн судалгаагаар нийт сонгогчдын гуравны нэг нь санал авах бүхээгт гэж хариулжээ. Тэгвэл Монголчууд сонголтоо хэзээ хийдэг мөн тэрхүү сонголтонд нь юу хамгийн ихээр нөлөөлдөг талаарх 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хийсэн нэгэн сонирхолтой судалгаа байгаа юм.
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн удирдлага дор Нийгмийн Бодлого Хөгжил Судалгааны Хүрээлэн 2016 оны наймдугаар сарын 16-26-ны өдрүүдэд буюу УИХ-ын ээлжит сонгууль болсны дараа сонгогчдын дунд хийсэн судалгааны нэг асуулт нь "Аль нам, хэн гэдэг нэр дэвшигчид санал өгөхөө та хэзээ эцэслэн шийдсэн бэ" гэсэн байсан юм.
Энэхүү асуултад 28 хувь нь зургаадугаар сар гарахаас өмнө буюу сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сонголтоо хийсэн гэжээ.
Харин 44 хувь нь зургаадугаар сар, сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хийсэн байна. Тэгвэл 11 хувь нь яг сонгуулийн санал авах өдөр сонголтоо хийсэн гэсэн хариулт өгчээ.
Үүнээс үзвэл Монголын сонгогчдын олонх буюу 55 хувь нь сонгуулийн сард буюу зургаадугаар сард сонголтоо хийж байна. Харин 28 буюу 30 орчим хувь нь сонгуулийн сар эхлэхээс өмнө сонголтоо хийчихсэн байна.
График 1, "Аль нам, хэн гэдэг нэр дэвшигчид санал өгөхөө та хэзээ эцэслэн шийдсэн бэ?"
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн энэхүү судалгааг “Сант Марал” сангийн жил бүр хийдэг “Улстөрийн Барометр” ээлжит судалгааны нэг асуулттай харьцуулан харвал бас сонирхолтой.
2017 оны гуравдугаар сард хийсэн “Сант Марал”-ын судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 56.9 хувь нь аль нэг намыг онцолдог уу гэдэг асуултад “Үгүй” гэж хариулсан байдаг.
Өөрөөр хэлбэл аль нэг намын гишүүн бус, бас аль нэгийг нь онцлон дэмждэггүй гэсэн хэсэг нь судалгаанд оролцогчдын 57 орчим хувь байгаа юм. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн судалгаагаар шийдвэрээ сонгуулийн сард нь гаргасан сонгогчийн хувь 55 байгаа нь манай улсын хөвөгч сонгогчид буюу хэнд ч саналаа өгөх магадлалтай хэсэг 50-60 хувь нь гэдгийг дахин харуулж байна. Үүний бас нэгэн нотолгоо нь Монголын нийт ард түмний 58 хувь нь намын гишүүн бус гэсэн хүн ам зүйн судалгаа байдгийг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн тайланд дурджээ.
Тэгвэл нийгмийн энэхүү олонх хэсэг нэр дэвшигчдийн юуг нь илүү онцлон сонголтоо хийдэг талаар бас нэгэн сонирхолтой асуултад дийлэнх нь буюу 35 хувь нь “Мэдэхгүй эсвэл хариулаагүй” гэжээ.
График 2, "Сонгуулийн сурталчилгааны үеэр намууд, нэр дэвшигчдийн ярьж байсан зүйлээс чухам ямар мэдэгдэл (амлалт/бодлого) таны санал өгөх шийдвэрт нөлөөлсөн бэ?"
Сонгогчдын 35 хувь нь дээрх асуултанд хариулахыг хүсээгүй байна. Харин үүний дараа шийдвэр гаргалтанд хамгийн чухал нөлөөлдөг зүйл нь мөрийн хөтөлбөр байгаа юм.
Харин “УИХ-ын 2016 сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн талаарх үнэлэмж бүрдэхэд хэн, юу голчлон танд нөлөөлсөн бэ? гэсэн асуултад сонгогчдын дийлэнх нь буюу 31 хувь нь “Улс төрчидтэй хийсэн уулзалт” гэж хариулжээ.
График 3, УИХ-ын 2016 сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн талаарх үнэлэмж бүрдэхэд хэн, юу голчлон танд нөлөөлсөн бэ?
Дээрх гурван асуулгаас үзвэл манай сонгогчдын 55-58 хувь нь хэнийг сонгох вэ гэдгээ сонгуулийн сурталчилгааны сард шийдэж байна.
Мөн шийдвэр гаргахдаа:
нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр,
нэр дэвшигчийн уулзалт,
хэвлэл мэдээллийн мэдээлэл, сурталчилгаа, гэсэн гурван хүчин зүйл хамгийн ихээр нөлөөлж байна.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь иргэдийн шийдвэр гаргалтад сонгуулийн мөрийн хөтөлбөр хамгийн их (25 хувь) нөлөөлсөн авч сонгогчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт тийм итгэл төгс бус байгаа нь ямар зөрчилдөөнтэй сонголт хийж байна вэ гэдгийг харж болно.
Юу гэхээр "Сонгуулийн сурталчилгааны үеэр намууд, нэр дэвшигчдийн ярьж байсан амлалтууд биелэгдэх эсэхэд та хэр итгэлтэй байна вэ?" гэсэн асуултад сонгогчдийн 38 буюу 40 орчим хувь нь "Ерөнхийдөө итгэлгүй, Огт итгэлгүй" гэдэг хариултыг өгчээ.
Харин 56 хувь нь "Ерөнхийдөө итгэлтэй", "Бүрэн итгэлтэй" байна гэдэг хариултыг сонгосон байна.
Үүнийг задалж харвал нэр дэвшигчдийн амлалт биелэгдэхэд "Бүрэн итгэлтэй" байна гэсэн нь ердөө 16 хувь байгаа нь сонгогчид сонголтоо хийхдээ мөрийн хөтөлбөрийг харж сонгодог гэсэн боловч тэр нь биелэгдэнэ гэдэгтээ итгэл сул байгааг харуулж байна. | https://ikon.mn/n/117x |
117y | Сонгогчдын саналын хуудсыг хэвлэх ажил өнөөдөр эхэллээ | ikon.mn | 06/12/2017 17:54:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Зургаадугаар сарын 26-нд саналаа өгөх 2,026,154 сонгогчдын саналын хуудсыг хэвлэх ажил өнөөдөр эхэллээ.
Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу энэ сарын 23-наар дуусгавар болно.
Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг батлагдсан загварын дагуу, тоогоор хэвлүүлэхээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.
Саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө, хуваарь гарган ажиллаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. | https://ikon.mn/n/117y |
118 | Сири улсаас есөн сая гаруй хүн дүрвэжээ | Өглөөний сонин | 11/06/2013 15:09:00 |
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос мэдэгдэл хийлээ
Сири улсын нөхцөл байдал улам дордож, дүрвэгсдийн тоо нь 9.3 саяд хүрсэн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос даваа гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдааны үеэр мэдэгджээ.
Түүний илтгэлийн товч агуулгыг албан ёсны төлөөлөгч Аманда Питт нь сэтгүүлчдэд танилцуулсан байна. Харин Амос өөрөө энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.
Тус баримтад дурдсанаар эдгээр дүрвэгсдийн 6.5 сая нь дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн хүмүүс гэнэ.
Тиймээс Валери Амос Сирийн засаг захиргаа болон сөрөг хүчнийхэнд дарамт шахалт үзүүлж, хүн амын аюулгүй байдалд анхаарах, шаардлагатай хүмүүст нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аврах үйл ажиллагааг саадгүй явуулахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөнд уриалжээ.
Дашрамд дурьдахад Сири улсад иргэний дайн дэгдсэнээс хойш тус улсын аж үйлдвэрийн салбар 2.2 тэрбум ам.долларын алдагдалд оржээ.
| https://ikon.mn/n/118 |
1180 | ҮЙЛ ЯВДАЛ: V сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх хэвлэлийн бага хурал болно | Г.Мөрөн, iKon.mn | 06/13/2017 08:00:00 | Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд
09:30 цагт “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган болно.
Үндэсний мэдээллийн "Монцамэ" агентлагийн Мэдээллийн төвд
11:00 цагт ОХУ-ын Анагаах ухааны доктор, “ЭМ-ЦЕНТР ШУ-Үйлдвэрлэлийн нэгдэл”-ийн Ерөнхий захирал, ЭМ технологийг үүсгэн байгуулагч П.А.Шаблин 100 хувийн цэвэр байгалийн гаралтай био бэлдмэлээр бүх төрлийн хавдар болон бусад өвчнийг эрт үед нь оношлох, анагаах ухааны эмчилгээний шинэ технологийн талаар мэдээлэл хийнэ.
ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд
11:00 цагт Тавдугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх хэвлэлийн бага хурал болно.
10 дугаар хороололд
11:00 цагт Авто зогсоол, тохижилтын ажлын нээлт болно. Хотын дарга удирдлагууд оролцоно.
Монголын Үндэсний музейд
11:00 цагт Монголын Үндэсний музей Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-тай хамтран Дэлхийн йогийн өдрийг тохиолдуулан МОНГОЛ-ЭНЭТХЭГ улсын хамтын ажиллагаа болон ЙОГ-н гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд
11:00 цагт Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хийж буй мониторигийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Өдрийн сонинд
11:00 цагт Хөвсгөл аймгаас тодорсон Дарба бандида гэгээнтнийг арслант ширээнд залахтай холбогдуулан зохион байгуулж буй номын арга хэмжээний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. | https://ikon.mn/n/1180 |
1181 | Гадаадад оршин суугаа 4,816 иргэн саналаа өгч, ирц 66.8 хувьтай байжээ | Г.Мөрөн, iKon.mn | 06/12/2017 18:30:00 |
Гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан талаар өнөөдөр Төв комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн сонгуулиар гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахаар 33 улсад 45 салбар комисс байгуулагдан ажилласан.
Гадаадад суугаа сонгогчдын саналыг Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-аас тогтоосон өдрүүдэд /зургаадугаар сарын 10, 11/ тухайн орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цагийн хооронд авах ёстой учир хамгийн эхэнд Австрали Улсын Канберра хот дахь салбар комисс санал хураах ажиллагаагаа Улаанбаатарын цагаар 10-ны өдрийн 05:00 цагт эхлүүлсэн бол хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь салбар комисс Улаанбаатарын цагаар 6 дугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагт дуусгалаа.
Гадаадад суугаа монгол иргэдээс энэ удаагийн сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж баталгаажсанаас 4,816 иргэн саналаа өгч, ирц 66.8% байв.
Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцсон болно.
Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг 6 дугаар сарын 26-ны өдөр тоолно.
Facebook, Twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна.
Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм. Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам | https://ikon.mn/n/1181 |
1185 | “Шөнийн гэрэлт гудамж”-д цагдаагийн алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна | ikon.mn | 06/13/2017 08:03:00 |
Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр авто замыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгон тохижуулж, долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ.
Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн 2017 оны 06 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Тухайлбал, “Шөнийн гэрэлт гудамж”-д гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхэлж байсан 34 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, 54 иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл өгчээ.
Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 88 чиглэлд 204 алба хаагч явган болон машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж 33 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 62 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.
Эх сурвалж: НЦГ | https://ikon.mn/n/1185 |
1186 | Сүхбаатар дүүрэгт 6,300 нохойг бүртгэлжүүлжээ | Сүхбаатар дүүрэг | 06/13/2017 08:06:00 |
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу эзэнтэй нохойг бүртгэлжүүлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийв.
Бүртгэлжүүлэх ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Овоот гол” мал эмнэлгийн эмч нараар ахлуулсан ажлын 4 баг, хороодын Засаг дарга нартай хамтран хэрэгжүүллээ.
Айл өрхийн нохойнд эмнэл зүйн үзлэг хийн эрүүл гарсныг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хэвтэр болон орчинг нь ариутгаж паспорт нээн тэмдэглэл үйлдэж эздэд нь хүлээлгэн өгсөн юм.
Мөн золбин нохдын тоог цөөрүүлэх, эзэнтэй нохойны тоог аюулгүй зохист түвшинд байлгах зорилгоор эр нохойг хөнгөлөх, эм нохойн өндгөвч боох мэс заслын аргын талаар зааварчилгаа өгч нохойн эздийн үүрэг, мал эмнэлэг, хороотой хамтран ажиллах талаар зөвлөлөө.
Ийнхүү дүүргийн хэмжээнд 11 хорооны 4,288 өрхийн 6,300 нохой бүртгэлтэй болов.
Ажлын явцыг Нийслэлийн мал эмнэлгийн орлогч дарга М.Түмэннаст, халдварт өвчин хариуцсан эмч Ц.Гантөмөр, дүн бүртгэлийн эмч Цэнд, “Бид тусалъя” ТТБ-ийн ажилтан Алтанцэцэг, Энхжаргал нар хянасан байна. | https://ikon.mn/n/1186 |
1187 | 151 суманд түргэн тусламжийн автомашин өгч дууслаа | ikon.mn | 06/13/2017 08:09:00 | Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж 141 сум, зарим алслагдсан хороодод нийт 151 автомашин олгосон бөгөөд өчигдөр сүүлийн 24 автомашиныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар хүлээлгэн өглөө.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: “Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаж “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг анх удаа батлан, хэрэгжүүлж эхэллээ. МУ-ын 2017 оны төсвийг батлах, төсвийн тодотголд хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн төсөв санхүүжилтийг нэмэхэд анхаарч, эрүүл мэндийн салбарыг үргэлж дэмжиж ажиллаж байна.
Орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд, тэдний хүсэлтэд тулгуурлан, туулах чадвар сайтай 151 автомашинаар сум, хорооны эрүүл мэндийн төвүүдийг хангахад улсын төсвөөс 4,2 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ нь иргэдийнхээ хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэндэд нь Засгийн газраас анхаарал хандуулж байгаагийн нэг илэрхийлэл юм”. МУ-ын Засгийн газар цаашдаа ч эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, зөв хуваарилах, зөв зарцуулах асуудалд онцгой анхаарч ажиллах болно” хэмээн тэрээр хэллээ.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: “Яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй.
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг 151 суманд олголоо. Цаашид анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс багийн эмч нарт 500 гаруй мотоциклийг олгохоор шийдвэрлээд байна” гэв.
СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгоны ЭМТ-ийн дуудлагын жолооч н.Жаргалсайхан: Манай ӨЭМТ нь СХД-ийн газар нутгийн 80 хувийг хамарч, 12 мянга гаруй хүн амд хүрч, 80 км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 2000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад фургон хамгийн тохиромжтой байдаг.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлгийн жолооч Ц.Баатарчулуун: Би байгууллагадаа 41 дэх жилдээ жолоочоор ажиллаж байна. Хөдөө орон нутагт уултай, хадтай маш их бартаатай замаар явдаг учраас фургон машин л хэрэгтэй байдаг. Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар 7 жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.
24 автомашин хүлээн авсан газар
1
Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төв
2
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
3
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төв
4
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Эрүүл мэндийн төв
5
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эрүүл мэндийн төв
6
Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв
7
Говь-Алтай аймгийн Гуулин сумын Эрүүл мэндийн төв
8
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төв
9
Дархан-Уул аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төв
10
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Эрүүл мэндийн төв
11
Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төв
12
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төв
13
Ховд аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төв
14
Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг
15
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төв
16
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг
17
Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төв
18
Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төв
19
Хан-Уул дүүргийн Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв
20
Энх-Амгалан Өлзийт Өрхийн эрүүл мэндийн төв
21
Сонгинхохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв
22
Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв
23
Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төв
24
Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төв
Эх сурвалж: ЭМЯ | https://ikon.mn/n/1187 |
1188 | Зовлон үзсэн халтар хэдэн төгрөг минь | Э.Мөнхзаяа | 06/13/2017 08:23:00 |
Гэрэл зургийг MPA.mn
-Сүүлийн жилүүдэд мөнгөн дэвсгэртийн насжилт буурчээ-
Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа 1981 онд сансарт нисэхэд ээж нь түүнд 10-тын мөнгөн дэвсгэрт өвөртлүүлээд явуулсан гэдэг. Энэ тухай Их зохиолч С.Удвал
"Энгэртээ авч явахад нь
Хөнгөн нимгэн байг даа гэж
Ээж аавын нь хөдөлмөр шингэсний
Энэхэн нэгэн тэмдэгт гэж
Ачит ээж нь хүүдээ
Арван төгрөг илгээлээ” хэмээн “Ээжий нь 10 төгрөг” шүлэгтээ бичсэн байдаг.
Үнэхээр ч хүний хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ шингэсэн, төрийн сүлд тэмдэгтэй мөнгөн дэвсгэрт бол тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын бэлгэ тэмдгийн нэг билээ.
Монгол Улсын мөнгөн дэвсгэрт төгрөг бол гадаад үзэмж, чанар, дотоод нууцлал зэргээрээ дэлхийн аль ч тэмдэгтээс гологдохооргүй, улсынхаа нүүр царай, тусгаар тогтнолыг илэрхийлэгч юм.
Өнгөрсөн онд Их Британи Умард Ирландын Вант улсад байрлах "Олон улсын мөнгөний судалгааны институт"-ээс зохион байгуулсан олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20,000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтээс шалгарч, анх удаагаа хүрэл медалийн гэрчилгээ хүртэж байв. Тус тэмцээн нь сонирхол татахуйц загвар бүхий цаасан мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулдаг аж.
Харамсалтай нь, бид дэлхийн олон орны мөнгөн дэвсгэрт дотроос шалгарсан мөнгөн дэвсгэртдээ төдийлөн хайр гамтай хандаж чадахгүй байна. Энэ асуудалтай холбогдуулан Монголбанкнаас “Төрөө дээдэлж, төгрөгөө хүндэлье” нэртэй хоёр сарын аяныг зохион байгуулж байна.
Төгрөгийн насжилт буурчээ
Үнэндээ эрээчиж сараачсан, энд тэндээсээ урагдсан, скочдсон мөнгөн дэвсгэрт бидэнд дасал болоод уджээ. Эндээс л бидний соёлын түвшин ямар байгааг шууд мэдэж болно. Дэлхий дахинд жилд 150 тэрбум ширхэг мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэгдэж, үүнд 10 тэрбум ам.долларын зардал гардаг байна. Манай улс ч жилд олон мянган мөнгөн дэвсгэртийг хэрэглээнээс гарган устгалд оруулж, төдий хэмжээний мөнгийг гаднын оронд захиалга өгч хэвлүүлэх, тээвэрлэн авч ирэх, түгээх зэрэгт зардал гаргадаг. Энэ хэрээр эдийн засагт хүнд ачаа болдог аж.
Мөнгөний насжилт материал, цаг уур, орчин, хүмүүсийн соёлтой хэрэглээнээс шалтгаалдаг. Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох төгрөг нь чанарын хувьд сайн ч иргэдийн соёлтой хэрэглээнээс болж сүүлийн жилүүдэд насжилт нь улам багасаж байна. Өмнө нь төгрөгийн дундаж насжилт 4-5 жил байсан бол өдгөө 3.8 жил болж буурчээ.
Ялангуяа хэрэглээнд хамгийн идэвхтэй байдаг 1,000-тын дэвсгэрт гурван жил хүрэхгүй хугацаанд хэрэглээнээс гарч байгаа нь монголчууд тусгаар тогтнол, улс орны нүүр царай болсон мөнгөн дэвсгэртдээ хайр гамгүй хандаж байгааг гэрчилж буй юм. Гэтэл америк ам.доллар л гэхэд тав орчим жилийн насжилттай байдаг аж.
Мөнгө юунаас болж бохирдов?
Монголчууд бид гаднын оронд аялах, ажиллах, сурах нь ихсэж, тэр хэрээрээ соёлжиж буй. Бид гадаадын орнуудад валюттай нь тун болгоомжтой, цэвэрхэн харьцдаг хэр нь өөрсдийнхөө мөнгөн дэвсгэртдээ ийм байдлаар хандаж чаддаггүй. Уг нь миний юм гээд улам илүү хайрлах ёстой байтал хайнга ханддаг нь мөнгөн дэвсгэртийн ашиглах хугацааг багасахад нөлөөлдөг аж.
Тухайлбал, түрийвч хэрэглэлгүй хаа сайгүй халаасандаа нугалж мөнгөө хийх, дээр нь зурах, шивэх, бичих, урж тасдах тохиолдол их байдаг. Гутлынхаа түрийнээс хэд нугарч үрчийсэн мөнгийг халтар гараараа гаргаж ирээд тооцоо хийх нь энүүхэнд. Мөнгийг зохистой газар хадгалаагүйгээс болж шатаах, норгох нь наад захын үзэгдэл. Урин дулааны цагт мөнгөө гэрийнхнээсээ нууж, зууханд хадгалтал хэн нэгэн нь санамсаргүй гал тулж, шатаасан тохиолдол ч гарч байна.
Тэр ч бүү хэл, унины завсар хавчуулаад хадгалтал бороо усанд норох, халаасандаа хийж угаах зэрэг асуудал өчнөөн гардаг аж.
Ялангуяа мөнгийг хамгийн их бохирдуулагчид нь худалдагч нар юм. Махны худалдаачид цустай, шүүстэй мах барьсан, ногооны худалдагчид шороотой төмс барьсан гараараа мөнгөө тоолж авдаг нь мөнгөн дэвсгэртээ халтардуулах шалтгааны нэг болж байна.
Хаан банкны орлогын машинд саяхан шинжилгээ хийтэл Дэнжийн мянгын “Хүчит шонхор” зах орчмын машинаас махны өөх тос их хэмжээгээр илэрчээ. Тэгэхээр эндээс гарах мөнгөн дэвсгэрт дээр төдий хэмжээний махны шүүс, тос наалдсан байна гэсэн үг. Энэ хэрээр мөнгөн дээр нян бактери үржиж, тухайн мөнгийг барьсан хүмүүс өвчин тусах магадлалтай юм.
Үүнээс гадна автобусанд бэлэн мөнгөөр зорчдог байхад иргэд мөнгөө урж тасдан хуваан хийж байсан нь ч соёлгүй, бүдүүлэг хэрэглээнд тооцогдоно. Азаар картаар зорчдог болсноор хөөрхий задгай мөнгөнүүд “зовлон амсахааргүй” боллоо.
Буян уу, нүгэл үү?
Уул овоонд өргөсөн аравт, хорьт, тавьт, зуутын дэвсгэрт тоо нь бага ч улсын маань нүүр царай болсон мөнгөн дэвсгэртүүд. Задгай хэмээн тахилгад өргөж буй энэ мөнгө хээрийн салхинд хийсэж, хэнд ч хэрэггүй цаас болон хувирдаг нь эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Тэр ч байтугай суварга, байшингийн суурин доор боодол мөнгөн дэвсгэрт хийж булдаг тохиолдол ч байдаг тухай Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын эдийн засагч С.Бүрэнцогт хэлж байлаа. Улс орон бүр шашны зан үйлд мөнгө хандивлах нь бий.
Гэхдээ гадаадын орнууд задгай гэгдэх мөнгөн дэвсгэртээ хандивын тусгай хайрцагт хийж, буяны үйлст зарцуулдаг бол манайхан хаа таарсан овоон дээр чулуугаар даруулж, шороонд булж байгаа нь буян гэхээсээ илүү нугал гэвэл зохистой. Тиймээс овоо, тахилгын дэргэд хандивын хайрцаг тавьж, өргөсөн мөнгийг нь тухайн орон нутгаас буяны үйлд зориулдаг байвал энэ нь жинхэнэ буян, нөгөө талаар мөнгөний жинхэнэ соёлтой хэрэглээ болох юм.
| https://ikon.mn/n/1188 |
1189 | Орос орон даяар Путиныг шүүмжилсэн жагсаал өрнөлөө | Р.Төмөр, ikon.mn | 06/13/2017 08:42:00 |
Өчигдөр буюу Даваа гарагт Орос орон даяар авлигын эсрэг олон арван мянган хүн оролцсон жагсаал болж өнгөрлөө.
Мянга гаруй хүнийг эрх баригчид баривчилсны дотор тэмцлийн зохион байгуулагч Алексей Навальный байжээ. Түүнийг Москвагийн захад орших гэрээсээ жагсаал руу явах гэж байхад нь баривчилж, удалгүй 30 хоног хорих шийдвэр гаргасан байна.
Өчигдөр Номхон далайн эргээс Европын хэсгийн Калининград хүртэл Орос орон даяар 11 цагийн бүсийг хамарсан 100 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал болсны хамгийн том нь Москвад болжээ.
Тверская гудамжинд жагссан иргэд “Хааныг огцруул” гэсэн уриа хашхирч, Оросын төрийн дууллыг дуулж байв. Зөвхөн Москвад 800 гаруй хүн баривчлагдсан бол Санкт Петрбург хотод 500 хүнийг цагдаагийн автобусанд хүчээр ачжээ. Навальныйг баривчилсны дараа Даваа гарагийн орой шүүх хурал болж жагсаал цуглааны хуулийг давтан зөрчсөн хэргээр 30 хоног хорих шийдвэр гаргажээ.
Жагсаалд оролцогчид голдуу залуу үеийнхэн буюу Путины эрх барьсан сүүлийн 17 жилд өссөн үеийнхэн байлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд үүнтэй ижил тэмцэл болоход мөн л энэ үеийнхэн голлож байсан юм. Гуравдугаар сарын жагсаалд оролцсон оюутнуудад сургууль нь анхааруулга өгч, Даваа гарагийн тэмцэлд оролцохгүй байхыг урьдчилсан сануулж байсан гэнэ. Гэхдээ жагсагчдын дотор дунд насныхан, хүүхэдтэй хосууд олноор харагдаж байв.
Тэд Путиныг огцруулах, өөрчлөлт хийхийг уриалж байжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд болох ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийн засаглалыг сунгахаар төлөвлөж байгаа. Харин сөрөг хүчний улс төрч Алексей Навальный бас өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.
Жагсаалууд хэдийгээр тайван хэлбэрээр явагдсан ч эрх баригчид гэмгүй иргэдийг олноор баривчилсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер “олон мянган тайван жагсагчийг баривчилсан явдалд харамсаж байгаа”-гаа илэрхийлээд Оросын засгийн газраас тэднийг суллахыг уриалжээ.
Даваа гарагийн жагсаалын цар хүрээ өмнө нь гуравдугаар сард болсон жагсаалаас илүү өргөн болсон гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Associated Press, Russia Today, BBC
| https://ikon.mn/n/1189 |
118a | Уулын замд “суурьшигчид” хэрээс хэтэрлээ | Н.Батзаяа, Монголын мэдээ | 06/13/2017 08:42:00 |
Их хотын завгүй иргэд зун цаг ирэхтэй зэрэгцэн гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт аялал зугаалгад явах нь их. Тэр бүү хэл зарим нэг нь холын замд гарч ядрахгүй гэх шалтгаанаар хотоос холгүйхэн голын зах бараадаж, сууцгаах болжээ. Яах вэ, агаар салхинд гарч болно. Тэртээ тэргүй өвөлжин бохир агаараар амьсгалдгаас хойш зуны гурван сардаа ч болтугай цэвэр агаар амьсгалж суухад буруудах зүйл үгүй. Гэхдээ зөв газраа суувал яасан юм бэ.
Сүүлийн хэдэн жил Баянзүрхийн товчооны гүүрэн доогуур урсах Туул голыг бараадан агаар, салхинд гарах иргэдийн цуваа тасралтгүй үргэлжилсэн. Түүний ул мөр нь ч тодоос тод үлдсэн гэхэд болно. Туул гол илт татарч, ойр орчим нь хогонд даруулж буй. Жил бүр гадаадын болон дотоодын сайн дурын идэвхтнүүд Туул голыг аврах зорилгоор ойр орчмынх нь хогийг цэвэрлээд ч дийлдэхгүй байгаа нь бидний нүдэнд илхэн. Ус нь татарч, эрэг орчим нь хогонд дарагдсан болохоор ч тэр үү улс амьтан тийшээ чиглэх нь багасав.
Харин энэхүү урт гэгч цуваа Богд уулын замыг чиглэсэн бололтой. Тодруулбал, Нисэх-Яармагаас Богд уулын араар хөвөөлөн Баянзүрхийн товчоо хүртэл үргэлжилдэг 17.1 км авто замын хажуугаар урсах Туул голын хөндийг бараадан “суурьшицгааж” байна. Их цувааг дагасан майхан сав, машин тэрэг ч олон. Түүнээс гадна хүн ихтэй газар байрших гэсэн “шорлог”, “хорхог”, “ундаа” зэрэг жижиглэн бүтээгдэхүүн зардаг иргэд ч салахаа болилоо. Мэдээж хүн их цугларсан газрын ойр орчим бохирдох нь тодорхой.
Түүнээс гадна зориулалтын бус газар хэт олноороо очиж байрласнаас болж осол, аваар ч дийлдэхээ больсон байх юм. Уг нь Богд уулын арын замыг хотын төвийн түгжрэлийг 30-аас багагүй хувиар бууруулах, иргэдийн цаг, мөнгийг ихээхэн хэмнэх, аялал жуулчлалын улиралд зочид гийчдийг түгжрэлгүй зорчуулах зорилготойгоор тавьсан юм билээ. Дээрээс нь уулын зам учраас огцом эргэлт ихтэй. Мөн анхнаасаа зам дагуу үйлчилгээний газар төлөвлөөгүй болохоор нарийнхан замтай.
Туул голд амрахаар ирсэн иргэдэд зориулсан машины зогсоол ч байхгүй. Замдаа шорлог, ундаа авах гэсэн иргэд замын хажуу руу машинаа оруулж тавьснаас болж зам тээврийн осол гарах нэг шалтгаан болжээ. Арга ч үгүй биз. Давчуухан зайнд хүмүүс амарч, худалдаа үйлчилгээ явагдаж байна шүү дээ. Аялал, зугаалгад явж болно, гэхдээ өөрсдийгөө эрсдэлд оруулах шаардлага байна уу. Заавал амь насаа эрсдэлд оруулан зориулалтын бус газар очих ч хэрэг алга, Монголд амрах газар мундсан биш.
Нөгөөтээгүүр хууль, хяналтын байгууллагынхан ч тэнд алга. Хэтрүүлэгтэй ярьсан хүнд өглөөгүүр тав алхаад л машин зогсоож харагддаг замын цагдаа нарын бараа ч алга байна билээ. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр уулын замд чимээгүйхэн “суурьшигчид” хэрээс хэтэрлээ, хууль хяналтынхан минь. Осол, аваар гарахаар нь л дуудлагын дагуу очдог улиг болсон зуршлаас салж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал дээрсэн.
Тэртээ тэргүй түгжрэл ихтэй хотын төвд чинь түгжрэлийг улам түгждэг олон цагдаагийн хэрэг ч алга. Заримыг нь ч болтугай Богд уулын арын замд ажиллуулаач. Тэгэхгүй бол тэр хавиар урсан өнгөрөх Туул голын сав газар Баянзүрхийн товчооны түүхийг давтах нь. Түүнээс гадна өдөр бүр нийслэлийн Замын цагдаагийн албанд ирэх осол, аваарын дуудлагын тоог улам л нэмэгдүүлэх нь байна шүү. Ер нь аливаа зүйлийг зориулалтынх нь дагуу л ашиглавал сайнсан.
| https://ikon.mn/n/118a |
Subsets and Splits