id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
11bl | Лондонд гарсан түймэрт 12 хүний амь үрэгдэж, тоо цаашдаа нэмэгдэхээр байна | Р.Төмөр, ikon.mn | 06/15/2017 08:44:00 |
Лондон хотын баруун дүүрэг дэх “Grenfell Tower” нэртэй, 24 давхар, 120 айлын орон сууцанд гарсан түймэр 12 цагийн дараа ч гүйцэд унтраагүй байна.
Лхагва гарагийн шөнө үл мэдэгдэх шалтгаанаар доод давхраасаа шатаж эхэлсэн галыг унтраахаар 40 машинтай 200 гаруй гал унтраагч ажиллаж байгаа юм.
Албаныхны мэдээлснээр 12 хүний амь үрэгдсэн нь батлагдаад байгаа ба энэ тоо цаашдаа нэмэгдэх нь тодорхой болжээ. Мөн 78 хүнийг аварч эмнэлэгт хүргэснээс 18 нь хүнд байдалтай байгаа гэнэ. Байранд өнгөрсөн жил $11.08 саяын өртөгтэй засвар хийж, гадна талыг нь шинэчилсэн юм байна. Засварын үеэр резинэн материал ихээр ашиглаж байгаад иргэд санаа зовж байгаагаа илэрхийлж байсан гэнэ. Гэвч засварыг гүйцэтгэсэн компани барилгын бүх стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан гэдгээ мэдэгджээ.
Галаас зугтах гэсэн иргэд цонхоор үсэрч байсныг хүмүүс гэрчилж байна. Тэд галаас холдуулахын тулд хүүхдүүдээ цонхоор шидэж, газарт байсан хүмүүс тэднийг нь шүүрч авахаар гүйлдэж байсан гэнэ.
Лондон хотын дарга Садик Хан “Grenfell Tower” шиг өндөр орон сууцнуудын аюулгүй байдлыг шалгахаар ажиллаж эхэлжээ. Сонгуулийн дараа шинэ засгийн газар байгуулахаар Хойд Ирландын жижиг намтай хэлэлцээр хийж байсан ерөнхий сайд Тереза Мэй уг гамшгаас болоод ажлаа түр зогсоосон байна.
Мэргэжилтнүүд байрыг нурахгүй гэж дүгнэж байгаа гэнэ.
Лондоны гал унтраах ангийн комиссар Дэни Коттон “Би 29 жил гал сөнөөгчөөр ажиллахдаа ийм хэмжээний түймэр харж байсангүй” гэж хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Associated Press
| https://ikon.mn/n/11bl |
11bm | Ч.Насантогтох: Найман оролцогч наймуулаа давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадсан | Г.Ганчимэг Монголын мэдээ | 06/15/2017 08:55:00 |
Энэ удаагийн “Чухал хүн” буландаа СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгч, СУИС-ийн хүндэт профессор, МУГЖ Ч.Насантогтохыг урилаа. Домогт “Соёл эрдэнэ” хамтлагийн үнэ цэнэтэй гишүүдийн нэг, орчин цагийн залуу дуучдыг төрүүлэх эрхэм үйлсдээ сэтгэл оюун, эрдэм чадлаа зориулж байгаа билээ.
Өнгөрсөн хоёр жилд Монголчуудыг тайзны өмнө уясан “Яг түүн шиг” шоуны арын албанд олон мундаг хүмүүс ажилласан. Тэдний нэг нь яах аргагүй Ч.Насантогтох багш байлаа. Дуучин, жүжигчин нэг бүртээ гадаад дотоодын олон уран бүтээлээр дуулах урлагийн хичээл зааж байсан нь яах аргагүй ямар чадварлаг уран бүтээлч вэ гэдгийг нь харуулсан юм. Тиймдээ ч бид түүнийг урлагийн салбарын “Чухал хүн”-ээр нэрлэсэн хэрэг. Бидний ярилцлага олон сэдвийг хамарсан юм.
-Та сайхан зусаж байна уу. Таны зуны амралт хараахан эхлээгүй бололтой?
-Сайхан зусаж байна. Бидний амралт хараахан эхлээгүй байгаа. Тэнхимийн эрхлэгч нар долоон сар гаргаж байж л амарч эхэлнэ шүү дээ. Хийсэн ажлын тайлан гаргах, ирэх хичээлийн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулах, нийт багш нарынхаа ачааллыг тэгшитгэх, 2017-2018 оны хичээлийн жилд хэчнээн хүүхэд элсүүлэх вэ гээд л бичиг цаасны ажил ид эхэлж байна. Мөн өнөөдөр магистрын диплом гардуулах, маргааш бакалаврын диплом гардуулах ёслол болно. Энэ нь манай сургуулийн хэмжээнд болох өдрийн болон эчнээ ангийн төгсөгчдийн маань эрдмийн баяр, томоохон арга хэмжээ юм.
-Ер нь их л завгүй байгаа юм байна. Завгүй гэснээс та өнгөрсөн хавар нэлээд ачаалалтай ажилласан байх. Сургуулийн ажлаасаа гадна “Боловсрол суваг” телевизээр гарсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь та?
-Энэ шоуны бэлтгэл ажил, төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулалт, маркетинг, менежмент гээд дэлгэцийн ард хийсэн ажил зөндөө. Мөн шоуны утга учрыг ард түмэнд ил тод, үнэн зөв, нээлттэй байдлаар үзүүлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Үзэгч нэг кноп дараад л хүссэн нэвтрүүлгээ үзэх амархан. Харин социализмын үеийн суперстаруудыг өнөөгийн нийгэмд орчин цагийн урлагаар дамжуулан шинэ залуу уран бүтээлчид “дахин амилуулж”, энэ шоугаар дамжуулан өөрсдийнхөө чадал чансааг амьдарч буй нийгмээрээ тодорхойлуулна гэдэг нэлээд эрсдэл өндөртэй.
Гэхдээ манай оролцогчид үүнийг маш сайн чадаж, зам мөрөө улам батжууллаа. Түүнчлэн манай орчин цагийн соёл урлаг гадаадын урлаг соёлтой мөр зэрэгцэх хэмжээнд очиход энэ шоу нэвтрүүлэг маш их түлхэц өгсөн. Үүнд оролцогчид, шүүгчид, арын албаныхан гээд энэ нэвтрүүлгийг бүтээхэд гар бие, сэтгэл оюунаа чилээсэн хүн бүхэн маш их үүрэг гүйцэтгэж байгаа.
Гадаадын 36 оронд болж буй шоуг Монголд ч гэсэн яагаад хийж болдоггүй юм бэ гээд л шууд хийчхээгүй. Зөвшөөрөл авах, хөрөнгө санхүү босгох гээд бүх зүйлийг тэгээс эхэлж байж л энэ сайхан нэвтрүүлэг бүтэж боссон. Шоу нэвтрүүлэг хийх нөхцөл бүрдсэнээр бүх зүйл бас “ок” болчихгүй. Ямар баг бүрдүүлэх вэ, ямар маркетинг хийх вэ, яаж зохион байгуулбал үзэгч түмэнд гоёор хүрэх вэ, энэ ажлыг хийхийн тулд энэ багт хэн хэн байх вэ гэдэгт “Боловсрол суваг” телевизийнхэн маш их ач холбогдол өгч ажилласан.
Мөн энэ шоуг дэмжиж ажилласан баг бүрэлдэхүүн бүхэнд баярлаж талархаж байна. Тиймээс хамгийн түрүүнд энэ шоуг дэмжиж, Монгол Улсад цоо шинэ шоуг оруулж ирэхэд дэмжиж ажилласан байгууллагуудад хамгийн ихээр талархаж буйгаа “Монголын мэдээ” сониноор дамжуулан дайя.
-Манайхан янз бүрээр шоу нэвтрүүлэг хийх гэж оролдож байсан. Үнэндээ “Яг түүн шиг” шоу шиг өндөр төвшинд хийсэн нь үгүй. Оролцогчдын чансаа ч их өндөр, дандаа мэргэжлийн хүмүүс л оролцсон юм уу гэмээр байсан. Та орчин үеийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ оруулаад, бас араасаа төрж гарах дуучдыг бэлтгээд явж байгаа хүний хувьд залуучуудын дуулах ур чадварыг хэрхэн үнэлж байна вэ?
-Миний хувьд дуулах ур зүйн багшаар хоёр дахь жилдээ ажилласан. Сэтгэл өндөр байгаа. Манай залуус үнэхээр мундаг байсан. Аль нэгийг нь ялгаж ярих утгагүй. Юуны өмнө “Боловсрол суваг” телевизийнхээ хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэх ёстой. Хамгийн гол нь энэ шоу дуучин болох хүсэл эрмэлзэлтэй ч дуучин болж чадаагүй, магадгүй дуучин болсон ч мэргэжлээрээ ажиллаагүй, умартаад явж байгаа залуучуудад эргэж нэгийг бодогдуулсан болов уу.
Эхний жилийн шоунд дуулаачаас тэс өөр мэргэжлийн хүмүүс оролцсонд баярлаж, өнөөдрийг хүртэл тэднээрээ бахархаж явдаг. Яагаад гэвэл, тэд анхных гэдгээрээ ард түмэнд мартагдашгүй дурсамж, гайхалтай сайхан мэдрэмжийг үлдээж чадсан. Өөрсдөд нь ч гэсэн уран бүтээлийн маш олон дүр зургийг бий болгож, илүү эрч хүчтэй ажиллах энергийг бэлэглэсэн гэж боддог. Тэр шоунд оролцсоноор зарим уран бүтээлчийн нэр хүнд гадаадад өсөж, илүү олон уран бүтээл хийх зам мөр нь хүртэл тавигдаад явж байна. Манай Н.Мөнхсоёл Солонгост олон сарын гэрээтэйгээр нэвтрүүлэгт оролцсон. “Яг түүн шиг” шоугаар л Н.Мөнхсоёлыг олоод харчихсан байна шүү дээ.
Тиймээс энэ мэтчилэн шоу утга учиртай, үр дүнгээ өгч байгаа. Тэр ч байтугай тэс өөр мэргэжлийн топ моделиудыг энэ шоунд амжилттай оролцуулсан. Бүтэн сарын турш бүжиг, жүжиг, долоо хоногийн дотор дуу бэлдүүлээд, mаke up зэрэг шоутай холбоотой бүхнийг мэргэжлийн хүн шиг сурна гэдэг амаргүй даваа. Мэргэжлийн уран бүтээлчидтэй тэднийг өрсөлдүүлнэ гэдэг бол том эрсдэл, хэцүү зүйл. Анх нэлээд бодсоны эцэст “Боловсрол суваг” телевизийн урилгыг хүлээн авч, дуучин болоод мэргэжлийн бус ч дуулах дуртай хүүхдүүдээ бэлдэж байлаа. Эргээд үр дүн харагдаж байгаа нь л хамгийн сайхан зүйл.
Оролцогчид маань мэргэжлийн дуучин биш ч тухайн үед гурвуулаа л долоо хоногийн ялагчаар шалгарч байлаа. Хэрэв байгалиас заяасан дуу хоолойны өгөгдөл байгаа л бол богино хугацаанд эрчимтэй хичээллэж ажилласнаар өөрсдийгөө шинээр нээж болохыг тэд маань харуулж чадлаа. Энэ жилийн шоунд ч гэсэн манай оролцогчид мөн л ялгаагүй өнгөрсөн жилийн оролцогчид шиг маш их эрч хүч, хурдтай ажилласан. Бүгдээрээ л суурь сайтай, мэдлэг боловсролтой, хэлсэн ярьсан зүйлийг дор дор нь тусгаж авч байсан учраас ажиллахад хялбар байсан.
-Гэхдээ дууг зүгээр нэг дуулаад өнгөрөх нэг өөр. Харин байгалиас заяасан өгөгдөл дээрээ зүрх сэтгэлээ зориулж, бүр чин сэтгэлээсээ дуугаа мэдэрч, түүнийг амилуулж дүр бүтээн жүжиглэх бас нэг ондоо шүү дээ?
-Өөрийнхөө нүүр царайгаар илэрхийлэх, жүжиглэх нэг өөр. Сэтгэлээрээ өөрийгөө хөглөн тэр дууг амилуулж дуулах, дууны дотоод ертөнцийг өөрийн сэтгэлийн дотоод ертөнцтэйгөө холбож үзэгчдэд хүргэнэ гэдэг бол өөрөө асар нарийн ур ухаан. Манай уран бүтээлчид өөрсдийнхөө хэмжээнд, өөрсдийнхөө шавхагдашгүй уран бүтээлч сэтгэлгээгээр өөрийнхөө дотоод сэтгэлийн мөн чанарыг ямар ч байсан үзүүлж чадаж байгаа уран бүтээлчдийг зөв сонголттойгоор энэ шоунд оруулж чаддаг.
Өөрөөр хэлбэл, хүссэн болгон нь бас энэ шоунд оролцох боломжгүй. Энэ шоунд оруулахын тулд өнөөгийн энэ нийгэмд хэрхэн яаж залуучуудад сайн үлгэр дууриал болох, сайхан уран бүтээлч хэвээрээ явахын тулд зам мөр нь улам дардан байх, тухайн уран бүтээлчийн дотоод ертөнцийг энэ шоугаар дамжуулж яаж нээж үзүүлэх вэ гэдэг зөв бодол, энерги “Боловсрол суваг” телевизийнхэнд байдаг юм билээ.
Түүнийгээ энэхүү шоутайгаа хослуулан залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, тухайн хүний шавхагдашгүй нөөцийг ашиглан урлагаар маш олон талаас нь үзүүлдэг. Нэг оролцогч гэхэд л хөгшин, залуу, эсвэл хар арьстан гээд янз бүрийн дүрд хувирч, авьяас чадвараа дайчилсан. Найман оролцогч наймуулаа л давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадаж байлаа. Яах вэ, шүүгчид ажлаа хийж байгаа хүмүүс учраас янз бүрээр хэлэх тохиолдол байсан. Заримдаа шүүгчид оролцогчдоо хараад гайхширч ч байлаа. Хүлээж төсөөлж байснаас нь илүү авьяас чадварыг оролцогчдоосоо бас олж харсан шүү дээ. Нэг хэсэг нийгэм тэр аяараа “Яг түүн шиг” шоугаар амьсгалсан.
“Яг түүн шиг” бол XXI зуунд гарч ирж чадсан, хүн болгон үзэх дуртай, залуучуудын маань хийж байгаа шоу. Манай иргэд ч ярьж байна шүү дээ. “Халтар царайт”-ыг үзэж байхад гудамжаар нэг ч хүн явдаггүй байлаа. Энэ шоу яг тэр үеийг эргээд авчрах шиг болсон. Орой 20 цагаас шоугаа үзэхийн тулд гэр орныхоо бүх ажлыг амжуулдаг гэж. Хоолоо хийгээд идчихсэн, хүүхдүүдээ усанд оруулчихсан, ахуй амьдралын аар саар асуудал бүхнийгээ энэ шоунаас өмнө амжиж зохицуулж байлаа шүү дээ.
-Та залуучуудаа их магтаж байна. Гэхдээ өмнөх үегүйгээр бид бас мундаг болж цойлохгүй л дээ. Та ер нь энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ. Танаас ч гэсэн суралцах зүйл их байгаа нь харагдаж байна. Сургууль, телевизийн хооронд гүйхээс гадна өнгөрсөн хавар “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтоо хийсэн шүү дээ?
-Би хувьдаа бүхий л зүйлийг амжуулах ёстой гэдэг зарчим баримталдаг. Өөрийгөө голохгүй, харин ч авьяас чадвараа дайчлан өөрийнхөө хэмжээнд хүрч болох бүхий л нөөц боломжоо шавхаж, зорилгодоо хүрэхийн төлөө хичээж ажилладаг, ажилласаар ч байгаа. Би хэдий их ажилтай байлаа ч гэсэн хүн хүнийг хүндлээд, хамтарч ажиллахад үр дүн гарна гэж итгээд, “Ийм уран бүтээлч байвал манай шоунд оролцогчдод цэнэг хайрлана. Бидэнтэй санаа нийлж хамтарч ажиллана байх” гэдэг үзэл бодол, итгэл найдварыг нь үгүйсгэхийг хүсээгүй.
Нөгөөтээгүүр, тэр том шоуны ард гарах гээд бүхэл бүтэн баг нэг хүч болчхоод байхад би хэчнээн их ажилтай байсан ч гэсэн “Үгүй” гэж хэлэх зүрх байгаагүй юм. Миний эрхэлж буй ажил бас л цаг наргүй. Одоо ч гэсэн би нэг хуралд явах гээд л өнгөлзөөд л сууж байна шүү дээ. “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтын тухайд би нэг мэдсэн тайзан дээр 40 жил болчихсон байсан.
Дээрээс нь миний дуулдаг “Үерхэл чамайгаа нандигнана” дууг гурван гавьяатын төрүүлсэн уран бүтээл юм билээ. Монгол Улсын гавьяат багш Л.Галмандах хөгжмийг нь зохиож, Монгол Улсын гавьяат багш, яруу найрагч Д.Мандахсан шүлгийг нь бичиж, би дуулсан. Энэ дуу маань эдүгээ 30 дахь жилийн хавартайгаа золгож байна. Үүн дээр нэмээд манай СУИС анх 1997 онд эстрад дууны анги байгуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхлээд 20 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Олон сайхан түүхт давхцал таарсан учраас би энэ бүхнийг нэгтгээд өнгөрсөн оны сүүлчээр “Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн нээлттэй өдрүүд” гэж долоо хоногийн нээлттэй өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан.
Өмнө нь хоёр, гурван жилийн өмнө бас хийж байлаа. Энэхүү өдөрлөгтөө нэртэй уран бүтээлчдийг урьж оролцуулан, хандивын тоглолт хийж, үе үеийн төгсөгч, багш оюутнуудын хамтарсан болон дан багш нарын тоглолт, тэнхимээ сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Харин хандивын тоглолтдоо зориудаар хөгжлийн бэрхшээлтэй болоод алслагдсан дүүргүүдэд амьдардаг хүүхдүүдийг оролцуулсан даа.
-Та дуучдаас хамгийн анх Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн. Араасаа маш олон гавьяат төрүүлсэн булган сүүлтэй хүн юм билээ?
-Би эстраддаа хоёр дахь, дуучдаасаа анхны гавьяат нь л даа. Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаа болон “Соёл эрдэнэ” хамтлагийн маань уран бүтээлчид дэмжиж, Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээж 1990-ээд оны сүүлчээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор шагнуулж байлаа.
Миний өмнөх буюу “Соёл эрдэнэ” хамтлагаас төрсөн анхны гавьяат бол ууган гишүүдийн нэг, хөгжмийн зохиолч, гайхалтай мундаг гитарчин Д.Галсанбат ах маань 1990-ээд оны эхээр хүртэж байсан түүхтэй. Саяхан манай хамтлагаас отгон гавьяат төрсөн. 40-өөд жил бөмбөрчин хийсэн Б.Цолмон маань ямар мундаг уран бүтээлч билээ. Ер нь манай “Соёл эрдэнэ” хамгийн олон гавьяатыг төрүүлж, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг.
-Үзэгч, сонсогчид таны нөр их хөдөлмөр, цаг завгүй ажиллаж байгааг ойлгож мэдэрч байгаа. Гэхдээ бас нэг хүлээлт бий. Хуучны сайхан дуунуудаа дуулсан бие даасан тоглолтоо хэзээ хийх бол гэж чимээ тавьж суугаа даа?
-Манай сургуулийн тухайд нэг хүүхдэд хоёр багш оногддог онцлогтой. Тиймээс багш шавь хамтраад өнгөрсөн хавар “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтыг Бөхийн өргөөнд хийсэн. Гурван цагийн турш үзэгч, сонсогчидтойгоо сайхан байлаа. Харин бие даасан тоглолтын тухайд ирэх намар буюу урьдчилсан байдлаар арваннэгдүгээр сард хийхээр товлоод байгаа.
-Та бие даасан тоглолтоо хийхгүй хэр нь үе үе хандивын тоглолт хийдэг. Анх 10-аад жилийн өмнө “Миний охин сайн хүн болоорой” си ди-гээ гаргаж, олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулна гээд “Монгол ньюс” дээр хэвлэлийн хурал хийж байсныг чинь мэдэх юм байна?
-Би нийгмийн сайн сайхны төлөө ажлуудыг хийдэг. Түүнийгээ тэр болгон нийтэд зарлаад байхыг хүсдэггүй. Тухайн үед би “Миний охин сайн хүн болоорой” си ди-гээ гаргаж байсан. Яг 10 жилийн өмнө юм байна. Тэр үед манай рок попын уран бүтээлчдээс хэн нь ч си ди гаргаагүй байсан. Би хамгийн анх хүүхдэд зориулсан си ди гаргаж байлаа. Дараа нь манай залуу уран бүтээлчид си ди гаргах ажлыг эрчимтэй хийсэн юм. Хүүхдэд зориулсан бүтээлийг би оюутан байхаасаа буюу 1980-аад оноос эхлээд л дуулсан. Социализмын үе байсан учраас дуулсан дуу болгоноо клипжүүлээд мөнгө зараад явж байсан удаагүй. Хүүхдэд зориулсан уран бүтээлд ч гэсэн яг адилхан л зардал мөнгө гарна шүү дээ.
Социализмын үед хүүхдэд зориулсан тусгай программаар соёл урлагийнхан үйлчилдэг байсан. Зундаа лагерь, хүүхдийн зуслангаар зориуд явж тоглох, өвөлдөө 10 жилийн сургуулиудаар явж тоглодог байлаа. Одоо ийм тоглолтууд үнэхээр байхгүй болчихсон. Бүр үгүйлэгдэж байгаа. Хүүхэд залуучуудыг одоо юугаар хүмүүжүүлж, яаж өсгөж дэвжээж байгаа юм бэ. Энэ ажил үнэхээр их хоцрогдсон. Тиймээс би дараа жилээс эхлээд хамгийн гол нь хүүхдүүдийнхээ хүмүүжлийг бодож нас сэтгэхүйд нь тохирсон уран бүтээл хийнэ.
Яагаад өнөөдөр хүүхдүүд “Хайраа, би чамд хайртай”-гаас өөр дуу дуулахгүй байгаа юм бэ. Хүүхэд бүрийн нас сэтгэхүйд тохирсон уран бүтээлийг яагаад хийхгүй байна вэ. Монголын Хүүхдийн ордны найрал дууны дугуйлангийн хүүхдүүдийг би “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтдоо оролцуулсан. Би зөвхөн өөрийнхөө оюутнуудыг л гэж явцуурдаггүй. Хүүхдүүд яагаад үе үеийн мундаг дуучидтай хамт тоглолтод орж болохгүй гэж. Тэд хамтарч тоглолтод орсноороо нүд нь нээгдэж, маш олон зүйлийг сурч мэднэ. Цаашид сурч боловсрох үйлдээ илүү их эрч хүч авч байгаа юм.
Тиймээс бид хаана хаанаа нээлттэй, бие биеэ дэмжээд явах хэрэгтэй гэж боддог. Уран бүтээлчид маань ч гэсэн өнөөдөр зөвхөн хүүхдийн баяраар л нэг тоглолт хийлгүй, зөвхөн өөрийнхөө тоглолт дээр л хүүхдүүдийг авчирч дуулуулалгүй, эсвэл клипэндээ оруулаад өнгөрөх биш хүүхдүүд зориулж буян хийгээсэй л гэж боддог. Эргээд тоглолтдоо оролцсон хүүхдүүдийг тусалж дэмжээсэй.
-Таныг бүр хилийн чанадад хүртэл хандивын тоглолт хийсэн гэж сонссон юм байна?
-Би Америкт байгаа монголчууддаа тоглолт хийж чадаагүй л яваа. Харин гурван жилийн өмнө Америкийн монгол сургуульд очиж хандивын тоглолт хийж байсан. Манайхан Америкт маш их тоглолтоор очдог хэр нь хандивын тоглолт хэзээ ч хийдэггүй. Бид бүгдээрээ л гадагшаа явж тоглолтоо хийх дуртай. Мөнгө олдог уу, олдог. Гэхдээ бид тэнд байгаа монголчуудаа эх орон руугаа татахын тулд зүрх сэтгэлтэй байж, тэдэндээ эерэг санаа төрүүлэхийг хичээх хэрэгтэй.
Бид бүгдээрээ Монголдоо элэг бүтэн байвал хэчнээн сайхан бэ. Дээрээс нь тэнд төрж өсөж байгаа монгол цустай ч эх хэлээ мэдэхгүй харь хэлээр ярьж байгаа хүүхдүүдийг монгол сэтгэлгээ, хөг аялгуугаар жаахан ч гэсэн хөглөхийн тулд л би хандивын тоглолт хийж, уралдаан зарлаж, үзэсгэлэн зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахын тулд Монголдоо үйл ажиллагаа эрхэлж байгаа хүүхдийн гэсэн тодотголтой, тэднээр овоглож буй хувь, хувьсгалын байгууллага, ТББ-ын үүдийг уйгагүй тогшиж явсан шүү. Эцэст нь найзаасаа, сүү шиг сайхан сэтгэлтэй цөөн хэдэн хүнээс л дэмжлэг авч, оролцогчдынхоо шагнал, медалийг эндээ хийлгээд аваад явж байлаа. Америкт амьдарч буй монголчууд маань халуун дулаанаар хүлээж авсан. Ийм арга хэмжээг зөвхөн Америкт биш монголчууд олноороо суурьшиж, хүүхдүүд, гэр бүлтэйгээ амьдарч байгаа Солонгос, Польш, Унгар зэрэг олон улс оронд зохион байгуулж болно.
Манай уран бүтээлчид гадаадад тоглолт хийхдээ хүүхдүүдийг нь битгий орхиж, мартаж байгаарай. Ядаж нэг удаа ч болох нь ээ, хүүхдүүдэд зориулаад хандивын тоглолт хийгээч гэж байнга уриалдаг. Эцэг эхчүүд нь ямар их баярлах бол. Харамсалтай нь хүүхдэд зориулсан тоглолт, уран бүтээлийг дэмжих дэмжлэг хомс. Хувь, хувьсгал, олон улсын ч бай хүүхдээрээ овоглодог хэр нь ийм санал санаачилгыг дэмжихдээ хойрго санагдсан.
-Та энэ ажлыг хийхдээ ганцаардсан байна шүү дээ?
-Тийм ээ, гэхдээ би тэгсхийгээд орхихыг хүсээгүй. Өөрийнхөө боломж чадлаар л үргэлжлүүлээд хийсээр байгаа. Анх 10 жилийн өмнө санаачлан хийж байхдаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асран халамжилж буй ар гэрийнхний хийсэн бүтээлийг худалдан авч бодит дэмжлэг болооч гэж иргэдээсээ хүсэж байсан. Өнөөдөр ч гэсэн энэ уриалгаа мартаагүй. Харин тухайн үед хамтарч ажилласан “Салхич шувуу” ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний төвийнхөндөө одоо ч талархаж явдаг.
-Монгол дэг сургалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн жишигт нийцсэн боловсон хүчин бэлтгэнэ гэдэг нь танай сургуулийн эрхэм зорилго юм байна. Эцэст нь, тэнхимийн эрхлэгчтэй нь уулзсан юм чинь дуучин болох хүсэл сонирхолтой хүүхэд залуус “Энэ сургуульд яаж элсдэг юм бол оо” гэдгийг асуугаасай гэж хүлээж байгаа болов уу?
-Манай сургуульд ч, манай орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимд ч гэсэн Армян, Казакстан, ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, магистраас дээш зэрэглэлтэй багш нар ажилладаг. Манай тэнхим гэхэд 15 багштай. Үндсэн болон цагаар багшилдаг. 100 гаруй өдрийн болон эчнээ ангийн бакалавр, магистрын суралцагчидтайгаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа чармайн явуулж байна даа. Дуучин болох хүсэл сонирхолтой хүүхэд тодорхой шалгуурыг давж байж манай сургуульд элсэнэ.
ЕБС төгссөн, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ёстойгоос гадна байгалиасаа заяасан өгөгдөл маш чухал. Харин Хөгжим бүжгийн коллеж төгссөн хүүхдүүд тэнд үзсэн хичээлүүдээрээ дүйцүүлэлт хийгдээд дэвшин суралцах боломжтой. Одоо үеийн хүүхдүүд ер нь жаахан шантрамтгай болжээ. Аливаа даалгавар биелүүлэхдээ хойргоших, амарчлах, өнгөн талаас нь харах зэрэг байдал давамгай болсон нь анзаарагддаг. Тиймээс манай сургуульд элсэгчид “Би үүнийг л сурахгүй бол энэ сургуулийг төгсөж чадахгүй” гэдэг хатуу шаардлагыг өөртөө тавьж, биеэ дайчлах хэрэгтэй. Зарим нь ч үнэхээр мундаг хүүхдүүд орж ирдэг.
| https://ikon.mn/n/11bm |
11bn | ВИДЕО: Галын голомтод 150 гаруй алба хаагч тасралтгүй ажилласаар байна | Б.Ану | 06/15/2017 09:10:00 |
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллаж байна.
Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байна.
ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Гал сөнөөгчид 14-ний өдрийн 20:50 цагаас хойш галыг таазнаас доош тархаахгүй, үндсэн барилга руу оруулалгүй, бүрэн унтраахаар тасралтгүй ажилласаар байна.
ВИДЕО:
https://www.facebook.com/Molasses.Uram/videos/1469019143154237/
Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөж байна.
Говь ХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад аваад байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
ВИДЕО:
https://www.facebook.com/Molasses.Uram/videos/1469018619820956/
| https://ikon.mn/n/11bn |
11bo | Британичууд Германы иргэн болохоор яарцгааж байна | Р.Төмөр, ikon.mn | 06/15/2017 09:10:00 |
Германы иргэн болох хүсэлтээ гаргасан Британичуудын тоо өнгөрсөн онд эрс нэмэгджээ. Энэ нь Brexit буюу Европын Холбооноос Их Британи гарах үйл явцтай холбоотой гэдэг нь тодорхой байна.
2016 онд 2,900 орчим Британи хүн Германы иргэн болсон нь жилийн өмнөхөөс 361 хувь өссөн дүн юм. Brexit-ийн санал асуулга өнгөрсөн оны зургаадугаар сард болсон, Германы иргэн болоход нэлээд хэдэн сарын хугацаа ордгийг тооцвол 2017 онд энэ тоо бүр илүү нэмэгдэх төлөвтэй байна.
Европын Холбооноос гарахаас өмнө амжиж эх газарт үлдэх хүсэлтэй Британичууд олон байгаа юм. Ирэх долоо хоногт Европын Холбоо-Британий хэлэлцээр эхэлнэ. Үйл явц саадгүй үргэлжилбэл 2019 оны эхээр Британи Европоос бүр мөсөн салах юм.
Британичууд Германаас гадна Франц, Итали зэрэг орнуудын иргэн болох хүсэлтээ ихээр гаргах болсон байна. Мөн Ирландын паспорт авах хүсэлтэй иргэдийн тоо он гарсаар 60 хувь өссөн гэнэ.
Харин Германы хувьд яарах онцгой шалтгаан байгаа юм. Учир нь Герман ЕХ-ны гишүүн орны болон Швейцарийн иргэдэд давхар иргэншил асуудалгүй зөвшөөрдөг бол бусад орнуудын иргэдэд хатуу шаардлага тавьдаг. Тиймээс Британийг Европын Холбооноос гарч амжаагүй байхад нь иргэншил авах шаардлага Британичуудад тулгарч байгаа ажээ.
Эх сурвалж: Quartz
| https://ikon.mn/n/11bo |
11bp | Мах гаргах хэлэлцээрүүд хэрхэн хэрэгждэг вэ? | Ч.Үл-Олдох | 06/15/2017 09:45:00 |
Гэрэл зургийг mpa.mn
ОХУ манай улсаас зөвхөн бод малын мах авах сонирхолтой байдаг юм байна. Гэтэл энэ эрэлт хэрэгцээг нь манай төрийн зүгээс ч, малчдын зүгээс ч мэдэрч хэрэгжүүлсэн зүйл алга.
Манай төрийн өндөрлөгүүд, Их хурлын гишүүдийн гадаадад очоод ам нээхэд бэлэн байдаг сэдэв нь мах экспортлох тухай байдаг. Монгол мал аж ахуйн орон болохоор тэр биз. Дээр нь “Танд юу байна түүгээрээ сайрх” гэж үг бий. Гэтэл Монголд айлчилсан, ажил хэргийн уулзалт хийсэн хүмүүсийн амнаас ч юуны өмнө гардаг сэдэв нь бас л энэ. Харин Монгол Улс 50 малтай болж хэдэн оныг элээхдээ ч, 60 сая боллоо гэж уриа хагширсан сүүлийн жилүүдэд ч мaxны экспортоос тэгтлээ хөлжсөн нь юу л бол. Тэгэхээр дээрх хэлэлцээрүүд хэрхэн хэрэгждэг нь сонин.
Он гapcaap хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл одоогоос хориод хоногийн өмнө манай улсад айлчлаад буцсан БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэр дотроо хоёр улсын хооронд мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Вьетнамд нийлүүлэх тухай ярилаа. Вьетнам нь халуун орон учраас Монголоос сэрүүн чанарын буюу ямааны мах авах сонирхолтой.
Таван компани туршилтын журмаар 20 тонн ямааны мах Вьетнамд нийлүүлнэ. Туршилт амжилттай болвол 200 гаруй тоннд хүргэх боломжтой гэсэн албан ёсны мэдээллийг ч Гадаад харилцааны яамаар дамжуулан олон нийтэд хүргэсэн нь хуучраагүй байна. Үүний өмнө буюу өнгөрсөн намар Засгийн газрын тэргүүн БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хилийн боомтоор урд хөрш рүү мах гаргах зөвшилцөлд хүрснээ мэдэгдэж байв. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудал яригдахад газар тариалан, мал аж ахуй эрчимтэй хөгжүүлж буй тойргуудаас сонгогдсон “хөдөө” амьтай хэдэн гишүүн дэмжиж үг хэлж байв.
Тухайлбал, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрын бодлогыг дагуулаад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа чанарт анхаарах, малаа өсгөхдөө махны чиглэлийн үүлдэр, угсааг бодлогоор дэмжих” тухай саналаа уламжилж байлаа. 2014 онд энэ салбарт “тэсрэлт” хийсэн мэдэгдлийг Ш.Түвдэндорж сайд хийж байв.
Тухайлбал, 2014 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федеровтой Москвад хийсэн уулзалтын дараа “Хүссэн хэмжээгээр мах нийлүүлэх эрхтэй ирэв” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Тэр нь хорио, цээрийн дэглэм, малын өвчлөлөөс шалтгаалж хэрэгжээгүй.
Түүнчлэн Ч.Сайханбилэгийн 2015 онд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай хийсэн уулзалт, Ерөнхийлөгчийн 2015 онд БНХАУ-д хийсэн айлчлалын гол сэдвүүд Монголоос мах гаргах тухай байлаа. Ер нь айлчлалаас айлчлал дамнаж, зөвшилцөл, хэлэлцээ, харилцан тохиролцоо дамжин ярьж ирсэн Монголоос хилээр мах гаргах бодлогын мөрөөр ийм л үг, яриа шат шатанд өрнөөд замхардаг нь тогтсон жишиг. Хэрэгжсэн нь ч бий гэхдээ, хэлцэл зөвшилцлөөр дурдсанаасаа маш бага хувиар л урагшилдаг.
Өмнөх парламентын түүхэнд, үе үеийн Засгийн газар, хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан яам, сайдын зүгээс ч байсаар ирсэн энэ мэт түүхийг дурдвал сонины зай талбай хүрэлцэхгүй. Урт жагсаалт гарна. Яг хэрэгжсэн нь хэд, хэчнээн тонн мах гаргасан бэ гэдэг тоо нь цөөн, үр дүн нь ч бага. Зөндөө ярьдаг, яг гаргах дээр тулахаар Монголын мал чанарын шаардлага хангахгүй, шүлхий, боом, цэцэг гэхчлэн янз бүрийн өвчтэй гэхчлэн асуудал үүсдэгээс тэр. Гэтэл төр, засгийн түвшинд хийсэн сайхан яриа, зөвшилцлийг ажил хэрэг болно гэж хүлээсэн бизнесийнхэн хилийн орчим мах авах, боловсруулах үйлдвэр байгуулах гэхчлэн ажил удаж, эцэст нь хохирсон нь цөөнгүй.
Тухайлбал, одоогоос 2-3 жилийн өмнө банкнаас өндөр хүүтэй зээл авч Сүхбаатарын Бичигт, Өмнөговийн Ганц мод, Бүдүүн модны боомтын ойролцоо мал авах цэг, мах боловсруулах үйлдвэр, цех байгуулсан бизнесменүүд хоёр улсын хооронд мах гаргах хэлэлцээ хэрэгжээгүйгээс “шатаж” байв. Харин 2012-2014 онд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хэлэлцээрээр хоёр улсын хооронд мах гаргахаар болсон ч Хятадын холбогдох газрууд Монголын мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийхдээ хятад эзэнтэй үйлдвэрүүдийг шалгаруулалтад түлхүү тэнцүүлсэн гэх мэдээлэл гарч байсан юм.
Өнөөдөр тус салбар дахь статистикаас үзвэл, ХХААХҮЯ 2016 оны байдлаар Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, ЖАЙКА, КОЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг, Европын холбоо, Мянганы сорилтын сан, зэрэг олон улсын санхүүгийн болон хөгжлийн 14 байгууллага, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Канад, АНУ, БНСВУ, БНАЛАУ, БНАСАУ, ХНБГУ, Франц, Итали, Болгар, Израиль, Турк, Австрали, Шинэ-Зеланд зэрэг 17 оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүнээс ОХУ мал эрүүлжүүлэх чиглэлд манай улсад буцалтгүй тусламжийг түлхүү үзүүлдэг судалгаа байна.
Манай улсад Монголын махны холбоонд бүртгэлтэй, мах бэлтгэх, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх бүхий 45 компани бий. 2015 онд 64.4 мянган тонн мах экспортолсон бол 2016 онд малын өвчлөлөөс болж энэ ажил зогсонги байдалд орсноор ОХУ, Хятад руу нийт 6,000 тонн мах экспортолсон байна. Ер нь бол манай улс 60 сая толгой малаас 10 саяыг нь хүнсэндээ хэрэглэлээ гэхэд тавин сая толгой малаа экспортлох боломжтой гэсэн судалгаа байдаг.
Хойд хөршийн зүгээс хонь, ямааны мах авах сонирхолгүй. Сибирийн бүс нутагтаа их төлөв бод малын мах авах сонирхлыг манай улсад удаа дараа илэрхийлж байсан байдаг. Харамсалтай нь энэ тохируулгыг төрийн зүгээс ч, малчдын зүгээс анхааралгүй явж иржээ. Цаашид малынхаа тоо толгойд бус чанарт анхаарах, ашиг олно гэж үзэж буй бол махны чиглэлийг барьж малынхаа үүлдэр угсааг сайжруулах, нөгөө талаас бэлчээрийн даац, эдийн засгийн, хөдөлмөрийн хэмнэлттэй байдал зэргээ тооцоолох олон бодлогыг хэрхэн зангидах вэ гэдэг нь “Max гаргах хэлэлцээрүүд хэрхэн хэрэгждэг вэ” гэсэн асуултын хариу болох биз ээ.
| https://ikon.mn/n/11bp |
11bq | Нийлс Бунеман: Төв банк хэлсэн зүйлээ хийдэг байх хэрэгтэй | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 06/15/2017 09:52:00 |
Азийн Хөгжлийн Банкны зөвлөх Нийлс Бунеман өчигдөр /06.14/ "Төв банкны олон нийттэй харилцах харилцаа: Дэлхийн жишиг, Монголбанкны олон нийттэй харилцах харилцааг сайжруулах боломж" сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийлээ.
Тэрбээр Европын Төв банкинд 16 жил, ОУВС болон Дани, Германы хэвлэлийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай. Нийлс Бунеман одоо Азийн Хөгжлийн Банкны зөвлөхөөр ажиллан, хөгжиж буй орнуудын Төв банкуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Азийн Хөгжлийн банкнаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголд 1.35 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон. Энэ зээлийн эхний санхүүжилт болох 250 сая ам.долларын тодорхой хувийг банкны системийг хямралаас сэргийлэхэд зарцуулах гэж байгаа билээ.
Тэрбээр “АНУ юм уу бусад хөгжсөн орнуудын хувьд бодлогын хүү нь бараг 0-тэй тэнцүү байдаг учраас олон нийтийн харилцааг бодлогоо хэрэгжүүлэх арга болгон ашигладаг.
Монголбанкны олон нийттэй харилцах харилцаан дээр хоёр зүйл их чухал байна. Эхнийх нь улс төр, Засгийн газраас хараат бусаар мөнгөний бодлого явуулах, үүнийгээ яаж тайлбарлах вэ гэдэг асуудал.
Хоёрдугаарт банкны секторын цэвэрлэгээ, Активын чанарын үнэлгээ хоёрыг хийж, үүнийгээ хэрхэн тайлбарлах вэ гэдэг нь Монголбанкны хувьд чухал байна” гэв.
Бид түүнээс сонирхсон асуултаа асуусан юм.
-Төв банкны олон нийттэй харилцах харилцаа, ил тод байдал гэдгийг хэрхэн ойлгох вэ?
-Ил тод байдал нь хараат бус, бие даасан байдлаас эхэлнэ. Энэ нь юу хийх гээд байгааг нь тодорхойлно. Тухайлбал Төв банк эдийн засаг дахь бүх асуудлыг шийдэх гээд байгаа юм уу эсвэл инфляциа шийдэх гээд байгаа юм уу гэдэг зорилго нь илүү тодорхой болно. Үүний дараа энэ асуудлаа хэрхэн шийдэх гэж байгаагаа бүх хүнд ойлгомжтой харуулна гэсэн үг.
Төв банкны хувьд төрийн эрх бүхий байгууллага. Юу хийхийг нь хуулиар тодорхой зааж өгсөн байдаг. Хуульд юу гэж заасан, түүнийгээ хэрхэн хийх вэ гэдгээ тайлбарлах нь их чухал. Бодит жишээн дээр тайлбарлавал Монголын Төв банкыг “Төв банкны тухай хууль”-иар зохицуулдаг. Энэ хууль шинэчлэгдэх гэж байгаа.
Төв банкны хоёр гол зорилтын нэг нь мөнгөний тогтвортой байдал буюу инфляци. Нөгөө гол зорилго нь санхүүгийн тогтвортой байдал буюу арилжааны банкуудын үйл ажиллагаа юм. Хуулиар олгогдсон энэ хоёр зорилтоо яаж хангах гэж байгаа вэ гэдгээ тайлбарлах нь Монголбанкны олон нийттэй харилцах харилцааны цөм нь юм. Тиймээс Инфляцийн төлөв байдлын тайлан, Санхүүгийн тогтвортой байдлын тайлан гээд Төв банкны гаргаж буй хоёр чухал бүтээгдэхүүнээ чанартай, сайн гаргаснаараа ил тод байдал хангагдана.
-Монголд улс төрчид Төв банкны өмнөөс худал ярих, хүлээлтэд нөлөөлөх мэдээллийг олон нийтэд тараадаг. Ийм тохиолдолд яах ёстой байдаг вэ?
-Улс төрчид Төв банкны өмнөөс ярих нь маш түгээмэл байдаг. Олон нийттэй харилцах харилцааны хамгийн тулгуур зүйл нь итгэл.
Тиймээс Төв банк хэлсэн зүйлээ хийдэг л байх хэрэгтэй. Худлаа ярьж болохгүй.
Одоо хэдийгээр иргэд улс төрчдөд илүү итгэж байж болох ч цаг хугацааны явцад Төв банканд илүү итгэдэг болно. Ихэнх улс орнуудад олон нийт нь улс төрчдөөс илүү Төв банкандаа итгэдэг.
-Манай улсад Төв банкны Ерөнхийлөгч 6 жилээр томилогддог хэдий ч хугацаанаасаа өмнө ажлаа өгдөг. Сонгуульд ялсан нам нь Төв банкныхаа Ерөнхийлөгчийг томилдог. Тийм учраас олон нийт энэ албан тушаалыг улс төртэй холбож ойлгох нь бий. Энэ тохиолдолд яах вэ?
-Төв банкны Ерөнхийлөгчийг яаж томилж, огцруулж байгааг нь эхлээд харах ёстой. Одоо шинээр батлагдах гэж буй Төв банкны тухай хуулинд энэ процесс юу гэж заагдсан байгааг бас шалгаж харах нь чухал.
Хуулиндаа сонгуулийн циклиэс зөрж байж тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Улс төрийн шалтгаанаар ажлаас нь татахаас хамгаалсан зохицуулалт маш чухал юм.
-Та Европын Төв банкинд олон жил ажилласан. Төв банкны Ерөнхийлөгч нь хэдэн жилээр томилогддог вэ?
-Европын Төв банкны хувьд ярьвал анх 1999 онд байгуулагдахдаа Ерөнхийлөгчөө 8 жилээр томилдог, тусгай Ёс зүйн хороо л буулгах эсэхээ шийддэг. Ямар нэгэн гэмт хэрэг, албан үүргээ урвуулж ашигласан үйл ажиллагаа л явуулахгүй бол өөр үндэслэл, ялангуяа улс төрийн шалтгаанаар огцруулдаггүй.
-Банкны салбарын хямрал болох гэж байгаа гэсэн хүлээлт зарим хүнд байх шиг байна. Та Монголын банкны салбарын талаар ямар үнэлэлт, дүгнэлттэй байгаа вэ?
-Энэ тухайд нарийн ярихад хэцүү байна. Активын чанарын үнэлгээ хийх гэж байгаа гол зорилго нь банкны системд итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм. Үр дүн ямар байх нь одоогоор тодорхойгүй.
Хэрвээ олон нийт тэгж итгэж байгаа бол итгэлийг нь Активын чанарын үнэлгээ сэргээх боломжтой. | https://ikon.mn/n/11bq |
11bs | 60 тэрбумын бичлэг тараасан гэх Г.Доржзодовыг цагдаагийнхан ХАМГААЛАЛТАД АВСАН гэв | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/15/2017 10:10:00 |
Гэрэл зургийг твиттерээс авав
МАН-ын удирдагчдын 60 тэрбумын бичлэгийг тараасан гээд буй иргэн Г. Доржзодовыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлаж байхад нь хүчний байгууллагынхан өнөө өглөө бүсэлжээ. Иргэн Г. Доржзодов энэ талаар олон нийтийн сүлжээнд өөрийг нь баривчлах гэж байна гэж мэдээлсэн байна.
2017.06.15 Намайг баривчилхаар цагдааг бухэл бутэн отряд уурийн 4-5 цагаас эхлэн миний бгаа газрыг бусэлсэн бна #60тэрбум
— citizen d. (@dropmires) June 14, 2017
ХУД 11р хороо Оргил хотхон 2-1ийн гадаа 60д цагдаа буй сурагтай. Доржзодовыг барих гж бгаа гн. Ойрхон жиргээчид бвал зурагжуулж туслана уу.
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) June 14, 2017
Харин Хууль Зүй Дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр энэ талаар "Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан бна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно" хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдлээ.
Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан бна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно.
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) June 15, 2017
Тухайн газар байгаа цагдаагийн байгууллагын эх сурвалж энэ талаар "Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл явагдаад байна. Цагдаагийн байгууллага иргэний хүсэлтийн дагуу хуулиар хүлээсэн үүргээрээ хамгаалалтад авахаар ирээд байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ хүнийг албадан баривчлах, саатуулах, арга хэмжээ авах санаа зорилго байхгүй. Зөвхөн энэ хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой.
Одоо Г.Доржзодов Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунгэрэлийн байранд байна. Бид сая уулзаж ярилцсан, өөрийнх нь хүсэлтийг хангахаар ажиллаж байна" гэв.
Гэвч иргэн Г.Доржзодов хамгаалалт хүсээгүй тухайгаа ийнхүү мэдээллээ.
Миний аав хэнээстхамгаалалт хусээгуй. Ээжтэйгээ би ечигдер ярьсан. Тэд бугдийг мэдэж бгаа. Хамгаалалтыг прокурор шийддэг юм https://t.co/WqIJ7J1N8V
— citizen d. (@dropmires) June 15, 2017
| https://ikon.mn/n/11bs |
11bt | QUIZ: Амьдралын хэв маягаар нь ТАНЫ НАСЫГ тогтооё! | Р.Түвшин, iKon.mn | 06/15/2017 10:48:00 |
Яаж амьдарч, яаж яваагаар нь шинжиж, таны насыг тогтооё. | https://ikon.mn/n/11bt |
11bu | Уламжлалт анагаах ухаан судас, шээс, хэлээр оношилдог | Р.Оюун | 06/15/2017 12:17:00 |
Уламжлалт анагаах ухаан гэж юу болох, түүний давуу тал, эмчилгээнд хэрхэн ашигладаг талаар “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтохтой ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ?
-Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл санааны өвчин эмгэгийг цогцоор нь судалж, сав шим ертөнцийн шүтэн барилдлага, од гараг эрхсийн нөлөөлөл, ад тотгор, урд хойд төрөл, үйлийн үр, шүтэн барилдлага зэргийг судалдаг. Үүний зэрэгцээ бодь сэтгэл хоосон чанарыг онож, өвчин зовлонгийн холын шалтгаан мунхгийг үндсээр нь анагаадаг буддын их таван ухааны нэгэн салбар ухаан юм.
-Уламжлалт анагаах ухаан өвчнийг хэдэн янзаар оношилдог вэ. Судас барьж үзсэнээр бүх өвчнийг оношлох боломжтой юу?
-Уламжлалт анагаах ухааны оношилгооны нэгэн өвөрмөц арга бол судас, шээс, хэлээр оношлох аргууд юм. Өвчний гадна илрэх шинжээс эхлээд түүний далд мөн чанарыг олж мэдэх, бие махбодын бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг таньснаар өвчнийг үүссэн хойно нь оношлохоос гадна, өвчнийг эрт буюу урьдал үед нь таньдаг оношилгооны чухал арга юм. Ерөнхийдөө үзэх, хүрэлцэх, асуух гэсэн гурван үндсэн аргаар оношилгоо хийнэ.
Нүдээр харж шинжлэх аргаар өвчтөний биеийн оврын том, жижиг хэлбэр болон өвчтөний гадна биеийн таван эрхтэн болох нүд, чих, хамар, хэл, бие, нүүр царайг харж шинжилнэ. Таван хир буюу биеэс гарах цэр салс, өтгөн, бөөлжис, цус, шээсийг шинжилнэ. Мөн өвчтөний амьдарч ажиллаж буй газар нутаг, байр орны халуун, хүйтэн, хуурай чийглэг зэрэг шинж чанарыг асуухаас гадна яг тухайн цаг үеийн улирал ямар байгааг харгалзан үзнэ. Өвчтөний бие махбодын төрөлхийн өвөрмөц онцлог, ходоодны шингээх чадвар, хэвлийн чийрэгжилт гэх мэт маш олон хүчин зүйлсэд тулгуурлаж оношилгоо хийгддэг.
Оношилгоог зөвхөн өвчний эхэн үед хийхээр хязгаарлалгүй өвчнийг эдгэрэх хүртэл өвчний явц, хувиралд тохируулан үргэлжлүүлэн оношлох хэрэгтэй. Тухайн хүний болон өвчний онцлог зэргээс хамаарч өвчний эдгэрэлтийн явц, өвчний төгсгөл өөр өөр байдаг. Тийм учраас эмчлүүлэгчийг байнга хянаж, өвчин эдгэрэх төгсгөлийн шат буюу яг тохирсон цаг хугацаанд нь “эмчилгээний сүүлийг таслах” эмчилгээ хийхгүй бол өвчин дахин сэдрэх, нэмэлтээр өөр өвчин үүсэх, эсвэл архагшиж үлдэх зэрэг сөрөг үр дагаврууд гардаг.
-Уламжлалт эмчилгээ сүүлийн жилүүдэд сэргэж байна. Гэсэн ч сайн муу, болно болохгүй, эрсдэлтэй гэх мэт эргэлзээ дүгнэлтийг дагуулдаг. Ялангуяа Европ анагаах ухааны зүгээс үл тоомсорлох байдал ажиглагддаг. Үүний шалтгаан юу юм бол?
-Сүүлийн 60 жилд монголчууд европ анагаах ухааныг хэт даган туйлширснаас болж бидний үнэт өв соёл болсон Уламжлалт анагаах ухаан мартагдахад хүрч байсан билээ. Монгол оронд 1990 онд болсон ардчилал шинэчлэлийн нөлөөгөөр Монголын уламжлалт анагаах ухаан дахин сэргэн хөгжих таатай нөхцөл бүрдсэн юм.
Энэхүү хэт даган туйлширсан болон буддын шашныг үгүй хийсэн тэр цаг үеийн нөлөө одоо болтол бүрэн арилаагүй байгаа нь Европ болон Уламжлалт анагаах ухааны хоорондын үл ойлголцлын эх үүсвэр болсоор байна. Европын анагаах ухаан нь агуу гайхамшигтай шинжлэх ухаан болж чадсантай хэн ч маргахгүй биз.
Гэхдээ Дорнын анагаах ухаанаас илүү урт удаан түүхтэй, удаан судлагдсан шинжлэх ухаан дэлхийн ямар ч улс үндэстэнд байхгүй юм. Уламжлалт анагаах ухаан бол хүн төрөлхтний бодит амьдралд ойрхон, эрдэмтэн мэргэдийн ажиглалт туршилт, судалгаагаар нотлогдон баталгаажсан, оюун ухааны шим сор болсон шинжлэх ухаан юм.
Гэтэл Уламжлалт эм эмчилгээний тухай ямар ч ойлголт байхгүй, бусад мэдэхгүй хүний үгийг сохроор дагаж уламжлалт анагаах ухааныг харанхуй бүдүүлэг мэтээр ярьж, ямар ч ач холбогдолгүй юм шиг буруу ойлголтыг ард түмний дунд түгээдэг мэдлэггүй эрүүл мэндийн салбарынхан их болжээ. Энэ нь уламжлалт эм, эмчилгээний хөгжилд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.
-Цахим орчинд ургамал, тосон түрхлэг, мацаг барихтай холбоотой эх сурвалжгүй мэдээллүүд их байгаа. Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ тал дээр хэдэн жишээ дурдаж ярья.Тухайлбал, өглөө босоод дөрвөн стакан ус уух, өдөрт тэдэн литр ус уувал эрүүл мэндэд сайн гэсэн мэдээлэл байдаг. Энэ бол хүн бүрд тохирох сайн арга биш. Өглөө өлөн үедээ хэт их ус уувал ходоодны галын илч үгүй болж хоол боловсруулах явц удааширч бөөрөнд ачаалал ирснээр хавагнах, хөөнгөтөх, зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг сөрөг үр дагаврууд гардаг. Ус уух нь муу гэж хэлж байгаа юм биш зөвхөн зөв хэрэглэх хэрэгтэй.
Ямар тохиолдолд усыг их хэмжээгээр ууж болох, ямар өвчний үед, ямар бие махбодын онцлогтой хүн, хэр хэмжээгээр, хэдийд яаж уух вэ гэдэг маш чухал ойлголт. Саяхныг хүртэл барууны орнуудад үр тариаг болж өгвөл сайн ид гэж зөвлөж байсан бол судлаачид тод удалгүй үр тариа, гурилыг их хэмжээгээр идэх нь хортой гэж баталлаа.
Мөн өөх тос, холестрол нь зүрхний өвчнийг үүсгэдэг гэж хориглож байсан бол, дөнгөж саяхан тохирох хэмжээний холестрол тос нь зүрхний өвчинд сайнаар нөлөөлнө гэж тогтоосон байна. Бас загас, тахиа зэрэг цагаан .мах хүнсэндээ байнга хэрэглэ гэж зөвлөдөг байсан бол улаан мах хүний биед хамгийн тохиромжтой гэж үзэх болжээ. Энэ мэт маш их төөрөгдлүүд бидний амьдралд байна.
-Ялангуяа турах асуудал маш их яригддаг?
-Хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүд охид бүсгүйчүүд турахын туйлын хүслэнд автаад байна. Тэд турах гэж элдэв төрлийн бэлдмэл, цай, кофе, эм, хоолоо сойх зэрэг аргуудыг ямар ч хяналтгүйгээр дур мэдэн хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Энэ нь өөрийн биеэ өөрийн гараар устгаж байгаа хэрэг. Т ураах бэлдмэл хэрэглэснээр зурх судасны өвчин үүсэх, хордлого, авах, дархлаа унах, цус багадалтад орох, биеийн халуун дулаан илч үгүй болох, ходоодны шингээх чадвар буурах, сэтгэл зүйн сөрөг илрэл үүсэх зэрэг муу нөлөө их гарч байна. Таргалалт гэдэг бодисын солилцооны өвчин.
Ихэнх тохиолдолд буруу хооллолт, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй байдаг. Дийлэнх Европ хүмүүс тарган, ази хүмүүс туранхай байдаг. Учир нь ази дорно дахины амьдралын хэв маяг, хооллолт, эм эмчилгээний онцлог өөр байдаг. Бид өөрсдийн бие махбодын онцлог, ходоодны шингээх чадвар, суурь өвчин эмгэг, хүч тамир, дархлаа зэргээ харгалзан үзэж байж жин бууруулах тохиромжтой аргыг сонгох хэрэгтэй.
Учир нь хүн бүр байгалийн давтагдашгүй өвөрмөц онцлогтой гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Үүнээс гадна ямар эмгэг өөрчлөлтөөс шалтгаалж таргалалт үүсээд байгаагаа зов оношлуулах ёстой. Таны биед хаван хөөнгө байна уу. Эсвэл өөхлөлт их байна уу гэдэг бол маш чухал. Хэрэв маш их хавагнаж жин нэмсэн бол зүрхний үйл ажиллагаанаас уу, ходоодноос уу, бөөрнөөс үүдэлтэй хаван уу гэх зэргийг тогтоолгоно. Ингэж байж хугацаа алдахгүй, мөнгөө хэмнэж эрүүл мэндээ аварч үлдэх юм.
Үүнээс гадна өөрийн хичээл зүтгэл маш чухал. Өөрийн биедээ тохирсон дасгал хөдөлгөөн сонгож хийх хэрэгтэй. Бид идсэн хоолныхоо калорийг тогтоогоод яг тэр хэмжээний калорийг шатаах ёстой гэж ойлгодог. Гэтэл бидний бие идсэн хоолныхоо шим тэжээлтэй хэсгийг авчихаад үлдсэн хэсгийг нь гадагшлуулж байдаг. Тэгвэл бидний тооцсон махны калори 1,000 байлаа гэж бодоход бүхлээрээ биед үлдэхгүй нь тодорхой байна. Биеэс гадагшилсан хэрэггүй хэсгүүдэд ч мөн калори байж байдаг.
Тиймээс хэр хэмжээний илчлэгтэй хоол идэх нь чухал биш хэр сайн шингээж боловсруулж чадаж байна тэр хамгийн чухал юм. Бага илчлэгтэй хоол идсэн ч. эсвэл их хэмжээний илчлэгтэй хоол идсэн байлаа ч боловсруулж чадахгүй бол илчлэг тооцох нь өрөөсгөл ойлголт юм. Тийм учраас хоол сойж маш хурдан хугацаанд турна гэдэг эрсдэл ихтэй бөгөөд зүрх судас, мэдрэлийн үйл ажиллагаанд огиом сөрөг өөрчлөлт оруулж элдэв өвчмөөр өвдөх магадлал их болгодог.
Сүүлийн үед гоо сайхны газрууд толгой дараалан савны хий гаргах үйлчилгээ хийдэг болж. Эмэгтэйчүүд маань амин чухал зүрх болсон сав, өндгөвчөө захын нэг гоо сайхны газар ороод ямар ч анагаах ухааны мэдлэг боловсролгүй хүмүүсээр базуулж нухуулах нь эрсдэлтэй.
Саванд хий орших гэдэг өвчин байдаг ч энэ нь эмэгтэйчүүдийн ойлгож байгаа шиг гэдэс нь дүүрч цанхайдаг, үтрээнээс хий гардаг гэсэн шинж тэмдгээр оношлогдчихдог өвчин биш, савны бариа засал хийлгэж үтрээнээсээ хийгээ гаргуулчихаар эдгэдэг өвчин ч биш юм. Ийм буруу ойлголт, буруу бариа засал бидний эргэн тойронд маш их байгаа тул эмэгтэй хүн бүр үнэн зөв мэдээлэлтэй байж, мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Хүний биед хүйтэн хий арвидан хоол унд, цаг улирал, амьдралын буруу дадал хэвшил, төрсний дараа гам алдах зэргийн нөлөөллөөр эмэгтэйчүүдийн саванд хүйтэн хий шунадаг юм. Савны хийг дарахын тухайд ерөнхийдөө тухайн хүний бие махбодын онцлогт тохирсон хийг дарах, илч үүсгэх эмчилгээ хийх ба тусгайлан эмэгтэйчүүдийн сав өндгөвч, бөөр давсаг, зүрх судасны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх эм тан, зүү төөнө, бариа, рашаан, шөл, шимжүүлэх зэрэг эмчилгээг нарийн системтэй, эмчийн хяналтад хийдэг.
-Мацгийг ямар үед хэрхэн баривал хэрэгтэй вэ?
-Хавар болохоор Мацаг барих элдэв төрлийн арга, жор энд тэндгүй ам дамжин яригддаг шүү дээ. Мацгийг зөв цагт, тохирох өвчний үед, өөрийн биеийн онцлогт харгалзан өөр өөр аргаар барих ёстой байдаг. Уламжлалт анагаах ухааны онолд бол хүн болгон мацаг барьж болохгүй гэж үздэг. Яагаад гэвэл хүн бүрийн биеийн онцлог өөр өөр байдаг. Хөгшин настай, жирэмсэн, төрсний дараа болон хийн өвөрмөц чанартай, хийн төрлийн өвчин эмгэгтэй хүмүүст мацаг барих төдийлөн тохиромжгүй.
Ялангуяа зүрх судасны эмгэг өөрчлөлттэй хүмүүс аль болох татгалзах хэрэгтэй. Харин хаврын улирал гэдэг мацаг барихад хамгийн зөв улирал юм. Хаврын улиралд хүний биед бадган салс хуралдаж ходоодны галын илч буурч, судлын сүвнүүд бадганаар хаагддаг тул ерөнхийдөө бие хүндэрч нозоорох, толгой өвдөх, нойр их хүрэх, бөөр давсгийн өвчлөл болон амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөр өвдөх хандлагатай болдог.
Энэ үед биед хураад хөдөлсөн бадганыг арилгах эм тан, төөнүүр, бөөлжүүлэг засал, биеийг ургамлаар үрж арчих, олсгох буюу мацаг барих зэрэг эмчилгээний аргуудыг хэрэглэж болно. Мацаг барьж дуусаад өмнөх амьдралын хэв маяг шигээ хооллож болохгүй. Бие махбодын хувьд маш их тамир хүчийг алддаг, хий үүсэх хандлагатай болсон байдаг тул мацаг барьсны дараах сувилгааг заавал хийх ёстой.
| https://ikon.mn/n/11bu |
11bv | "Мунзуй" хочит Г.Нямдоржид холбогдох шүүх хурал хойшиллоо | А.Үлэмж, iKon.mn | 06/15/2017 10:30:00 |
Мунзуй хочит Г.Нямдорж
Мунзуй хочит Г. Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр өглөө 09:00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн боловч хойшлогдлоо.
Тодруулбал, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нэг нь өвчтэй, нөгөө хоёр нь хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдаан хойшилж долоодугаар сарын 3-ны 08:30 цагт болохоор товлогджээ.
Хэргийг эргэн сануулбал шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан юм.
Улмаар прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан юм. | https://ikon.mn/n/11bv |
11bw | "Миний жаргалын морь" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнд урьж байна | СУРТАЛЧИЛГАА | 06/15/2017 10:25:00 | ХасБанк "Хүүхэд бүр уран бүтээлч" бүтээлийн уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэ удаад "Монголын Урлагийн Зөвлөл"-тэй хамтран "Миний жаргалын морь" сэдвийн дор Монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншил, уламжлалд чухал байр суурь эзэлдэг “Морь”-ний утга учрыг таниулан сурталчилах, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх, “Морь”-ний соёл, уламжлал, түүхтэй урлагаар дамжуулан соёлын өвийн боловсрол түгээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зорилготой 5-р сарын 7-оос 6-р сарын 7-ны хооронд зохион байгууллаа.
3-14 насны 3 ангилалд ирсэн бүх бүтээлүүдээр 6-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гаргаж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна.
Хэзээ: 6-р сарын 14-16-ны өдрүүдэд 09:00-18:00 цаг
6-р сарын 17-ны өдөр 09:00-15:00 цаг
Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Ногоон морь танхим
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
| https://ikon.mn/n/11bw |
11bx | "Зургаадугаар сарын 20-н гэхэд ойн түймэрт зориулж үүл буудуулна" | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/15/2017 11:07:00 | Өнөөдөр 11:00 цагаас Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/682670741918497/
Шадар сайд У.Хүрэлсүх "Говь ХК-ийн зөвхөн дээврийн хөндийн хэсэг шатсан. Түүнээс үйлдвэрийн дотоод техник төхөөрөмж рүү гал огт ороогүй" гэв.
Дээвэрт гарсан галын 80 хувийг унтраагаад байна. Галыг бүрэн гүйцэд унтраахад дахин 4-5 цаг шаардлагатай байгаа ажээ.
Ой хээрийн гал түймрийн эрсдэлтэй газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх санал гаргав
Онцгой Байдлын хурандаа С.Залуухүү "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 53 суманд 95 удаагийн ой хээрийн түймэр гарсан.
Түймрийг унтраахаар 4,000 гаруй хүн 583 техник хэрэгсэл ажиллаж байна.
Одоо асаж байгаа таван том түймэр байна.
Цурманд байгаа таван түймэр байна.
Улаанбаатар хотод 4 дүүргийн 16 газар ойн түймэр гарсан.
Хуурайшилт ихэссэн, бороо хур багатай байдалтай уялдуулаад Шадар сайдад санал хүргүүлж байна.
Үүнд:
Ой хээрийн гал түймрийн эрсдэлтэй газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх
Түймрийн зургийг яаралтай гаргах
Холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэх
Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймэрт Зэвсэгт хүчнээс 50 хүнтэй баг хүч нэмэх" гэв.
Шадар сайд У.Хүрэлсүх "Өнгөрсөн жилтэй харьцуулахад ой хээрийн түймэр 17.5 хувиар өссөн байна.
Энэ нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой.
ОХУ, БНХАУ бас түймэртэй байна.
ОХУ зориудаар үүл буудуулах ажиллагаа их хийдэг учраас манайх руу орж ирж байгаа үүл багасах магадлалтай байдаг.
Ой хээрийн түймрийн 85 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаа.
Үүн дээр анхаар ч БОАЖЯ хяналт шалгалтын ажил хиймээр байна. ЦУОШГ-аас түймэртэй холбоотой хиймэл дагуулын мэдээллийг Онцгой байдлын газарт шуурхай өгч байх хэрэгтэй.
Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг нэн даруй хийх хэрэгтэй.
Гэхдээ ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тааралдсан үүл болгон руу буудаад бороо оруулчихдаг юм биш.
Хур тунадасны агууламжтай үүлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн судалж байж бууддаг.
Түймрийн голомт дээр хүн хүч дутаж байна. Тиймээ Зэвсэгт хүчнээс хүн хүч нэмэх ажлыг зохион байгуул" гэв. | https://ikon.mn/n/11bx |
11by | Seedstars World тэмцээнд оролцсоноор асар их туршлага хуримтлуулж танилын хүрээгээ тэлдэг | ikon.mn | 06/15/2017 10:34:00 |
Talkbank.io төсөл нь ОХУ-г төлөөлөн Seedstars World олон улсын гарааны бизнесийн уралдааны төгсгөлийн шатанд шалгарч чадсан цорын ганц компани юм. Энэхүү тэмцээнд оролцсон туршлага болон бусад сонирхолтой сэдвээр тус төслийн үүсгэн байгуулагч Михайл Поповтой ярилцлаа.
- Энэхүү уралдаанд оролцоход яг юу нь илүү сонирхолтой байсан бэ?
- 2017 оны 4-р сарын эхээр дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй хөгжиж буй орнууд дахь гарааны бизнесийг дэмжих Seedstars World олон улсын уралдаан Швейцар улсад зохион байгуулагдлаа. Тус уралдааны төгсгөлийн шатанд 65 орны төлөөлөл багууд оролцсоноос 12 баг финалд шалгарсан юм.
Бид энэхүү уралдаанд бүхий л гүйлгээгээ TalkBank чат ботын тусламжтайгаар хийх боломжтой хиймэл оюун бүхий цахим банкны TalkBank.io төслөөрөө оролцсон. Өнөөгийн байдлаар манай төсөл бүхий л үйлчилгээгээ зуун хувь цахимаар орон зай цаг хугацаа хамааралгүй авч болох цорын ганц банк болоод байгаа. Та зөвхөн нэвтрэх нууц үг болон нэмэлт баталгаажуулалтын тусламжтайгаар манай чат боттой харилцан гүйлгээ хийх боломжтой. Ямар нэгэн байдлаар утсаар ярих аль эсвэл өөрийн биеэр оффист хүрэлцэн ирэх шаардлагагүй.
Манай чат ботоос “Би хэдий хэмжээний мөнгийг хэзээ, хаана зарцуулсан бэ?” гэж асуухад л танд шууд хариулт өгч чаддаг. Ийм энгийн үйлчилгээг санал болгож байгаа нь олон улсын Финтек мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчдаас өндөр үнэлгээ авсан.
-Энэхүү уралдаанд орох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-Бид энэ уралдааны тухай мэдээллийг хамтран зохион байгуулагч Tseh Коворкинг-оор дамжуулан олж мэдсэн. Хэдийгээр онлайн бүртгэл дуусахад хэдхэн цаг дутуу байсан ч бид өмнө нь ФРИИ –д бүртгүүлэхэд зориулан бичиг баримтаа цэгцэлсэн байсан учир богино хугацаанд бүртгүүлж амжсан. Ингэснээрээ бид talkbank.io төслийг олон улсын түвшинд танилцуулж мэргэжилтнүүдийн санал сэтгэгдлийг сонсох боломжтой болсон.
Seedstars World уралдаан нь Үндэсний, Бүсийн болон Дэлхийн гэсэн 3 том шатлалаар зохион байгуулагддаг. Гэхдээ эхлээд улс орон даяар бүртгүүлсэн олон зуун гарааны бизнесээс шалгарч байж Үндэсний уралдаанд оролцох эрхтэй болдог юм. ОХУ-д л гэхэд 300 гаруй гарааны бизнес уралдаанд бүртгүүлснээс 15 компани л эцсийн шалгуурт оролцох эрхтэй болсон. Үндэсний уралдааны ялагчид нь Дэлхийн шатанд өрсөлдөх эрхээ авч бусад орны ялагчидтай ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөх боломжийг өөрийн болгодог.
Шат тус бүрт багуудын төсөл болон танилцуулгыг олон тооны мэргэжилтнүүд хөрөнгө оруулагчдаас бүрдсэн шүүгчдийн баг нягтлан шүүх бөгөөд зах зээлд тэлэх боломж, асуудлыг шийдвэрлэх чадвар давуу тал болон багийн гишүүдийн ур чадвар гэх мэт бүхий л хүчин зүйлсийг харгалзан үздэг.
Шат тус бүрийн өмнө bootcamp буюу сургалт зохион байгуулагдах бөгөөд Үндэсний уралдааны өмнө нэг өдөр харин бүсийн болон дэлхийн хэмжээний уралдааны өмнө ойролцоогоор долоо хоногийн турш сургалт лекц, хөрөнгө оруулагч болон мэргэжилтнүүдтэй ганцаарчлан уулзах гэх мэтээр чадваржуулах арга хэмжээ зохион байгуулагддаг. Дэлхийн шатанд бүх 65 орны багууд 1 минутын илтгэл танилцуулж шилдэг 12 баг нь шигшээд шалгарч 5 минутын илтгэл тавьдаг. Харин эцсийн шатны ялагч нь 1,000,000 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт авах эрхтэй болно.
-Та энэхүү уралдаанд оролцсоноор юу олж авсан бэ?
- Миний бодлоор энэ уралдааны бидэнд өгсөн хамгийн том шагнал нь олон улсын мэргэжилтнүүд хөрөнгө оруулагчидтай танилцаж хүрээгээ тэлэх боломж байсан. Хэдийгээр бид эцсийн шатанд ялж чадаагүй ч ОХУ болон Европын бүсэд ялж дэлхийн шилдэг 12 гарааны бизнесийн нэгээр шалгарна гэдэг бол чамлахааргүй амжилт.
Дэлхий даяар 6,000 гаруй гарааны бизнес бүртгүүлж оролцсон энэ тэмцээний ачаар бид Ази, Америк, Африк, Европ гээд бүхий л тивүүдэд танилын хүрээгээ тэлж Централ Банк болон Сколкоя байгууллагаас хамгийн шинэлэг төслийн шагналыг хүртсэн. Түүнээс гадна Швейцарт очсоноор бид Европын хэд хэдэн томоохон банк болон хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож чадсан.
- Энэхүү тэмцээнд оролцохдоо санахад илүүдэхгүй зүйлсийг дурдвал?
Бүхий л уралдаанд өөрийн гэсэн дүрэм бий. Гарааны бизнесүүдийн уралдаанд оролцож байгаа тохиолдолд дараах зүйлсийг санахад илүүдэхгүй:
Бизнесийн санаа болон танилцуулга: Танилцуулгаараа дамжуулан бизнесийн санаагаа тодорхой илэрхийлж шүүгчдийн сэтгэлд нөлөөлөхүйц илтгэл танилцуулах нь нэн чухал
Цаг хуваарилалт: 1 минут, 3 минут аль эсвэл 5 минутад юу ярьж амжихаа сайтар тооцоолж хөрвөх чадвартай байх хэрэгтэй.
Зөвлөхүүд болон мэргэжилтнүүдээс тусламж авах: Мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчдад өөрсдийн санаагаа ойлгуулаад зогсохгүй тэднээс санал сэтгэгдлийг сонсож ажилдаа тусгаж авах нь чухал. Тэд бол нэгэнт амжилтад хүрч чадсан хүмүүс учир дотно танилцаж хамтран ажилласнаар уралдаан дууссан ч байнгын холбоотой байх боломж бүрддэг.
Бизнесийн төсөөллөө баталгаажуулах: Гарааны бизнесүүд богино хугацаанд их хэмжээний ашиг олно гэдэг боломжгүй. Тиймээс хэдий хэмжээний амжилтад хүрч чадаж байвал цаашид бизнесээ амжилттай тэлж чадах вэ? гэсэн төсөөлөлтэй байж түүнийгээ баталгаажуулж авах нь зүйтэй.
Энэхүү боломжийг Монголын гарааны бизнесүүд ч атгах боломжтой. Seedstars World тэмцээн Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр ITZone, Microsoft, Gemnet, Metro Development Group болон хамтран зохион байгуулагчаар Start Up Mongolia, Natiotanl IT Park болон Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн агентлаг оролцож байна. Тус тэмцээн нь 6-р сарын 23-нд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдах бөгөөд зөвхөн бүртгүүлсэн хүмүүст нээлттэй.
Тэмцээнд оролцогчид болон тэмцээнийг үзэх сонирхох бүх эрхийг дараах линк дээрээс нээлттэй үзэх боломжтой.
Эх сурвалж: https://www.seedstarsworld.com/event/seedstars-ulaanbaatar-2017 | https://ikon.mn/n/11by |
11bz | ФОТО: Уран дархчуудын гоёмсог бүтээлүүд | А.Үлэмж, iKon.mn | 06/15/2017 14:57:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улс алт, мөнгө зэрэг үнэт метал, өнгөт болон эрдэнийн чулууны баялаг нөөцтэй. Энэхүү баялаг нөөцөө ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бүрэн дүүрэн бий. Үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Щвейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн хамтарсан төслийн хүрээнд Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын дунд "Уламжлалаар ирээдүйг гоёхуй” анхдугаар уралдааныг зохион байгуулжээ.
Энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болж, ялагчдад шагналыг гардууллаа.
Бугуйвч, зүүлт болон ээмэгний төрөлд “Бүрэн сүх” компанийн уран дархан Э.Отгонбаатар “Хөх гал” бүтээлээрээ тэргүүллээ. Удаах байруудад Б.Батболд, Ц.Болор-Эрдэнэ нарын бүтээл шалгарчээ. Харин ээмэг урлалын төрлийн дэд байранд уран дархан Х.Гантуяа, гуравдугаар байранд уран дархан Д.Баатарсүрэн нар шалгарав. Бөгж урлалын төрөлд тэргүүн байрт уран дархан Б.Батболд шалгарсан бол уран дархан Н.Гантулга, Д.Баатарсүрэн нар удаалжээ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, зураач, барималч С.Бадрал тэргүүтэй шүүгчид шүүж, шилдгүүдийг тодруулсан байна. “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааны төрөл тус бүрт тэргүүлсэн дархчууд гадаадад уран дархны чиглэлээр суралцах эрхийн бичиг гардав.
Гэрэл зургийг mpa.mn
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хөтөлбөрийн дэд захирал О.Батболд "Монгол орон маань уран дархны урт удаан түүх соёлтой. Эрт дээр үеэс уран дархны чиглэлээр хөгжлийн асар өндөр түвшинд хүрснийг хэдэн зуун дамжсан түүхийн гайхамшигтай олдворууд гэрчилнэ. Монгол дархны бүтээлүүд нь урлах арга барил болон бүс нутгаасаа шалтгаалан хэв маяг, хийц загвараараа ялгаран уламжлагдсан. Тиймээс уран дархчуудынхаа бүтээлийг эцсийн бүтээгдэхүүн болгох нь Монгол орныхоо эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж болох боломж гэж бид харж байгаа.
Түүнчлэн хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, улмаар эдгээр иргэдийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бий болгохыг зорьж байна. Уран дархны уламжлалт сургалтын агуулгыг баяжуулан тэлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ч хоёр байгууллага монгол түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Уралдаанд оролцсон уран дархчууд маань салбартаа шинэ залуу хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах юм" гэв.
"Уламжлалаар ирээдүйг гоёхуй" Монгол гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдаанд нийт 50 оролцогч оролцохоо илэрхийлж, 29 уран бүтээлч бүртгүүлжээ. Үүнээс шилдэг 27 дарханы уран бүтээл шүүгчдийн шалгуураар орж оролцсон байна. Нийт 64 бүтээл ирүүлснээс 22 бөгж, 17 ээмэг, 13 зүүлт, 6 бугуйвч, 5 кулон ирүүлжээ.
Уралдааны оролцогчдын бүтээлээр гаргасан үзэсгэлэн энэ сарын 18-ны 14:00 цаг хүртэл Art House галлерейд олон нийтэд нээлттэй байх юм.
ФОТО
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11bz |
11c | Формула 1 ба Макларен цуврал 2 | М.Солонго | 11/06/2013 15:41:00 |
Жон Уатсон
Макларен Мерседэс багт хүчин зүтгэж байсан бүх цаг үеийн 10 нисгэгч: Жон Уатсон
№10. Жон Уатсон
1946 оны тавдугаар сарын 4-нд Английн Белфаст хотод мэндэлсэн.
Тэрбээр Макларен багт 1978 - 1983 онуудад хүчин зүтгэж нийт карьерийнхаа турш таван гранприд түрүүлж 20 удаа шагналын тавцан дээр гарч байснаас гадна Спортс Кар уралдааны дэлхийн аврага нисгэгч юм.
Жон Макларенаас гадна Брабхам, Сюртийс, Лотус болон Пенске гэх багуудад уралдаж байв.
Жон Формула 1 уралдаанд 1972 онд хөл тавин уралдаж эхлэн 1984 онд Спортс Кар уралдаанд уралдах болжээ.
Мөн Уатсон 1979 онд Макларенд уралдаж байхдаа Формула 1-ийн анхны ялалтаа эх нутагтаа болсон гараанд түрүүлсэн нь түүний карьерийн хамгийн сайхан үе гэж тэрбээр хэлж байсан удаатай.
Макларен Мерседэс багт хүчин зүтгэж байсан бүх цаг үеийн 10 нисгэгч: Жон Уатсон
Жон Уатсон өнөө цагт Скай Спорт сувгийн коментатороор ажилладаг байна. | https://ikon.mn/n/11c |
11c0 | Сонгуультай холбоотой бүх МЭДЭЭЛЛИЙГ СЭТГЭГДЭЛГҮЙ ОРУУЛАХ ЧИГЛЭЛ өгөв | ikon.mn | 06/15/2017 10:42:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуультай холбоотой бүх мэдээллийг сэтгэгдэлгүй оруулах чиглэлийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээллийн сайтуудад өгөөд байна.
Тэд албан бичигтээ "Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан мэдээ мэдээлэл, зохион байгуулсан үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй хамаарал бүхий мэдээ мэдээллийг хэрэглэгдчийн сэтгэгдэл оруулах боломжгүйгээр нийтлэхийг зөвлөж байна" гээд "Дээрх зөвлөмжийг сонгуулийн хугацаанд мөрдөж ажиллахыг чиглэл болгож байна" гэжээ.
Тиймээс iKon.mn сайт сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах хүртэл сонгуультай холбоотой бүх мэдээлэлд уншигч, хэрэглэгчийн сэтгэгдэл авах боломжгүй болж байгааг анхаарна уу.
iKon.mn сайт | https://ikon.mn/n/11c0 |
11c1 | "Говь" ХК-ийн галыг унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна | ikon.mn | 06/15/2017 10:47:00 |
"Говь" ХК-ийн үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай, шатах материал ихтэй байсан тул шаардагдах хүч хэрэгслийг яаралтай төвлөрүүлж, гал түймэр унтраах штаб байгуулан тархалтыг зогсоох арга хэмжээг авахын тулд гал түймэр унтраах хэсгүүдийг тус обьектын зүүн талд 2, хойд талд 1, баруун талд 2-ыг тус тус байгуулан ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч ажиллаж байна.
Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас 5 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас 7 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 6, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.
Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал ихтэй, түүнээс дээш, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурнадаа С.Залуухүү болон ГУХ-ийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр, дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/11c1 |
11c2 | "Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ харьяа санал авах байранд бичгээр гаргаж өгнө" | ikon.mn | 06/15/2017 11:02:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
- Танай байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах байруудад хүргүүллээ. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд ямар үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг вэ?
-Сонгуулийн тухай хуулийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдэд иргэдийн байнга оршин суугаа газрын мэдээллийн санг үндэслэн тухайн нэгжид харьяалах сонгогчдын тоон мэдээллийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх үйл ажиллагаа орон даяар эхэлсэн.
Сонгуулийн нутаг, дэвсгэр төвийг шинэчлэн тогтоох тухай сум, дүүргийн Иргэдийн хурлын тогтоол гарсны дараа тус газар нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд хэсгийн дугаарыг тогтоодог. Энэ удаагийн сонгуулиар 1,983 сонгуулийн хэсэг ажиллаж байна.
Улсын хэмжээнд 1,983 сонгуулийн хэсэгт 2,032094 сонгогч бүртгэгдснээс 44,833 сонгуулийн эрх бүхий иргэнд “түр хасав” тэмдэглэгээ хийж, гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн 7,209 сонгуулийн эрх бүхий иргэний сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст хүргүүлсэн.
- Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлснээс хойш өөрчлөлт ордог уу?
- Сонгуулийн тухай хуульд сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх юм. Түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж тус тус зааснаар шилжин ирсэн, шилжин явсан сонгогчийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтад тусгах шаардлагатай тул санал авах байранд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад хуулийн дагуу өөрчлөлт ордог.
Сонгогчийн шилжих хүсэлтийг хүлээн авах хуулийн хугацаа 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 24.00 цагаар тасалбар болсон.
Харин сонгогч шилжин ирснээ санал авах байранд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 00.00 цагаас өмнө бүртгүүлэхийг анхаарах хэрэгтэй.
- Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?
- Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан ёсны www.burtgel.mn цахим хуудсанд хандаж, регистрийн дугаараар хайлт хийж, өөрийн мэдээллээ шалгаж болно. Мөн сонгогч байнга оршин суугаа газрынхаа сонгуулийн хэсгийн санал авах байранд очиж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжтой.
- Иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгүүлсэн тохиолдолд яах вэ?
- Сонгуулийн тухай хуулийн 64.1 дэх хэсэгт зааснаар сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол гомдол гаргаж болно. Гэхдээ гомдлыг санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргах ёстой байдаг.
- Гадаадад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон гэдэг үндэслэлээр “Түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч санал авах өдөр Монголдоо ирсэн байвал саналаа яаж өгөх вэ?
- Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээдэг. Иймээс сонгогч та хэдийд ч сонгогчийн бүртгэлээ сэргээхээр бол санал авах байранд хандаж болно.
- Санал авах өдөр сонгогчийн мэдээллийг хэрхэн шалгаж, бүртгэлийн хуудас олгох вэ?
- Сонгогч санал авах өдөр хурууны хээгээ улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд шалгуулж, бүртгэлийн хуудас авснаар санал өгөх бололцоогоор хангагдана.
Эх сурвалж: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар | https://ikon.mn/n/11c2 |
11c3 | Нидерланд улс шорoнгуудаа тансаг зочид буудал болгон хувиргаж байна | Р.Төмөр, ikon.mn | 06/15/2017 11:12:00 |
Дэлхийн олон улс оронд шорон нь хүрэлцэхгүй байгаа бол Нидерланд улсын шоронгууд хоосорч өөр зориулалтаар ашиглах арга зам хайж эхэлжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд хоригдлын тоо энэ улсад Европын хамгийн өндөр түвшнээс хамгийн бага болж (100,000 иргэн тутамд 57 хоригдол) буурсан юм.
Мөн сүүлийн найман жилд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 25 хувь хорогдсон байна. Хоосорсон шоронгуудын заримыг дүрвэгч байрлуулах газар болгон ашиглаж байгаа бол ихэнх нь зочид буудал болон хувирч байгаа гэнэ.
Үүний нэг жишээ бол Амстердамын ойролцоох Het Arresthuis буудал юм. Нэр нь дач хэлээр “гэрийн хорио” гэсэн үг.
Шоронг танигдахын аргагүй өөрчилсөн байна. Зөвхөн өрөөний хаалгануудыг шоронгийн төмөр хаалга хэвээр үлдээжээ. Энгийн өрөөнөөс гадна нийт дөрвөн дээд ангиллын өрөөтэй нь тус бүр “Харгалзагч”, “Өмгөөлөгч”, “Захирал”, “Шүүгч” гэсэн нэртэй юм.
Утасгүй интернэт, хавтгай телевиз, ресторан, сауна, фитнес гээд бүх үйлчилгээ бий. Зөвхөн Нидерланд биш, сүүлийн жилүүдэд Скандинавын орнууд мөн шоронг ийнхүү өөрчлөх болооод байгаа юм.
Эх сурвалж: Travel+Leisure
| https://ikon.mn/n/11c3 |
11c4 | ВИДЕО: Зургаадугаар сарын 21-нээс хойш бороо орж ган тайлагдана | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/15/2017 11:50:00 |
Гэрэл зургийг mpa.mn
ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ой, хээрийн түймрийн талаар Монгол Улсын шадар сайдын өрөөнд өнөөдөр хамтарсан мэдээлэл өглөө.
ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин "Зургаадугаар сард бороо хур орохгүй ихэнх нутгаар хуурайшилттай байна. Энэ сарын 9-11-нд Завхан, Хөвсгөл, Архангайд бороо орсон.
Төв аймаг, Сэлэнгэ орчмоор бага зэргийн бороо орж, бусад хэсгээр ороогүй.
Зуншлага нутгийн 30 хувьд сайн, 50 хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.
Маргааш өглөө 08:00 цагийн байдлаар нутгийн хойд хэсгээр үүлшиж бага зэргийн чийг өгөх магадлалтай.
18-ны 20:00 цаг орчимд зүүн аймгуудын нутгаар бороо орно.
19-ний 20:00 цагийн орчимд зүүн аймгуудаар үүлшиж бороо орно.
20-нд Төвийн аймгуудаар бороо орно.
21-нээс хойш бороо орж ургамлын нөхцөл байдал сайжирч ган тайлагдана.
22,23-нд говийн зарим нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Зургаадугаар сарын 22-н гэхэд ойн түймэрт зориулж зориудаар үүл буудуулж унтраах зорилготой ажиллаж байна. Манай 9 экспедиц ажиллахаар маргааш явна.
Энэ жил 1,000 пуужин авах хөрөнгө Засгийн газар шийдэж өгсөн.
Долоодугаар сард шинэ пуужингууд ирнэ. Харин одоо гарч буй түймрийг унтраах пуужингийн нөөц манайд хангалттай бий" гэв.
ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/682670741918497/
| https://ikon.mn/n/11c4 |
11c5 | "Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна" | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/15/2017 12:08:00 |
Гэрэл зургийг mpa.mn
"Говь" ХК-д гарсан галын талаар Онцгой байдлын хурандаа С.Залуухүү өнөөдөр мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Нийт дээврийн талбай 30 мянга орчим м.кв.
Тухайн дүүргийн үйлчлэх хүрээний гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийг авчирсан.
18 ангийн 19 тасаг, 158 албан хаагч, 31 машин, таван тоннын багтаамжтай 11 ус тээвэрлэгч, УБТЗ ХНН-ээс 68 тонныг усны савтай вагоныг дайчлан ажиллууллаа" гэлээ.
-Урьдчилсан байдлаар галын шалтгааныг юу гэж харж байгаа вэ?
-Үүнийг онцгой байдлын байгууллага тогтоохгүй. Цагдаагийн байгууллага тогтооно. Галын голомт дээр цагдаагийн байгууллага болон онцгой байдлын шинжээчид ажиллаж 14 хоногийн дараа тогтооно.
-Томоохон түймрийн үед нисэх онгоц ашиглах боломж байгаагүй юу?
-Обьектийн гал түймрийн үед нисэх онгоц хэрэглэж байсан тохиолдол байдаггүй. Ой хээрийн түймэр хүндэрсэн үед нисэх онгоц хэрэглэдэг.
Манай нөхцөлд ой хээрийн түймрийн үед нисэх онгоцыг ашиглахад төвөгтэй. Ийм онгоцоор заавал нуур, далайгаас ус авдаг. Жишээ нь
Гал унтраах тоног төхөөрөмж бүрэн хангагдсан гэж хэлэхгүй ч тодорхой түвшинд дээшээ гарсан гэж үзэж байна.
-Үйлдвэрийн барилгын хэдэн хувь шатсан бэ?
-Нийт талбай нь 30 мянган м.кв. Дээврийн нэмэлтээр хийсэн модон байгууламж шатсан. Үйлдвэрийн дотор тал, үндсэн тоног төхөөрөмж шатаагүй.
Нийслэлийн Онцгой Байдлын Газрын хамгийн сүүлийн мэдээллээр "Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажиллаж байна.
Гал их хэмжээнд тархан гарсан, сая авсан мэдээллээр гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна" гэв.
| https://ikon.mn/n/11c5 |
11c6 | Говь ХК-ийн хувьцаа 15 хувиар БУУРАВ | Б.Ану | 06/15/2017 12:29:00 | Говь ХК-ийн үйлдвэрт гал гарсан мэдээлэлтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа 14.96 хувиар буураад байна. Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжаа дуусаагүй байгаа бөгөөд яг одоо цаг дээрх хамгийн өндөр бууралттай хувьцаа болоод байна.
Олон нийтэд нээлттэй компани гэдэг утгаар Говь ХК-иас дараах МЭДЭГДЭЛ-ийг гаргаад байгаа юм.
| https://ikon.mn/n/11c6 |
11c7 | Салбартаа анх удаа “Петровис” групп Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх эрхтэй боллоо | СУРТАЛЧИЛГАА | 06/15/2017 12:34:00 | Шатахууны үнэн зөв хэмжилтийн баталгаа болдог хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыг хийх итгэмжлэлийн гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газраас газрын тосны салбарт анх удаа “Петровис” группт гардууллаа.
Ингэснээр “Петровис” групп нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцлөх саванд:
Онооллын хүснэгт зохиох
Оношилгооны үл эвдэх сорилт хийх
Хэт авианы сорилт хийх
Механик хэмжилт хийх
Шатахууны хэмжих хэрэгслүүд болох сүмбэнметр, туузан метр, мерникт шалгалт тохируулга хийх бүрэн эрхтэй болж, энэ төрлийн үйлчилгээг салбарынхаа бусад байгууллагуудад үзүүлэх боломж бүрдлээ.
Хэрэглэгчдэд баталгаажсан хэмжих хэрэгслээр шатахууныг хэмжиж харуулах боломжтой
НИК ХХК-ийн Инженер техник эрхэлсэн дэд захирал Д.Буянхишигээс цөөн зүйлийг тодрууллаа.
- Юуны өмнө танай хамт олонд салбартаа анхдагч болж, хэмжүүр хэмжих хэрэгслүүдээ итгэмжлүүлэн, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болсонд баяр хүргэе! Энэхүү итгэмжлэлийн гэрчилгээний ач холбогдлоос хуваалцана уу. Ялангуяа хэрэглэгчдэд ямар давуу тал бий болж байна вэ?
- Баярлалаа. Манай компани нь хэмжүүр, хэмжих хэрэгслүүдээ Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулан, итгэмжлүүлж, өөрсдөө энэ чиглэлийн шалтгалт тохируулгыг өөрийн төдийгүй салбарын бусад байгууллагуудад хийх эрхтэй боллоо. Энэ нь үндсэндээ компани нь дотоод хяналтаа баталгаажуулж, техник хяналтыг улам сайжруулж буй хэрэг юм. Хэрэглэгчдийн хувьд шатахуун дутуу шахлаа гэх эргэлзэх асуудал байдаг. Үүнийг газар дээр нь баталгаажуулсан багажаар шалгах боломжтой болж байна.
- Энэхүү итгэмжлэлээс өмнө техникийн дотоод хяналтыг хэрхэн хийдэг байсан юм бэ?
- Засгийн газрын тогтоолоор заавал баталгаажуулах хэмжүүрийн жагсаалтаас мерник, сүмбэн метр, туузан метрийг дотоод хэмжих хэрэгсэл гэдэг утгаар нь хассан юм. Энэ нь эдгээр хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хүсвэл оруулахаар болсон гэсэн үг.
Харин нөөцлөх саванд онооллын хүснэгт зохиох, оношилгооны үл эвдэх болон хэт авианы сорилтууд, механик хэмжилт хийх ажлуудыг тусгай зөвшөөрлийн хүрээнд гүйцэтгэж байсан бол хууль, эрх зүйн орчны өөрчлөлтөөс энэхүү итгэмжлэлийн хүрээнд хийхээр болсон. Энэ нь Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн заалтуудыг тус тус үндэслэн газрын тосны бүтээгдэхүүний дотоод хяналтын хэмжилт, тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, сорилтын хэмжилт хийх замаар техник хяналт тавих зорилготой, хуулийн хүрээнд хийгдсэн ажил юм.
Салбарын ууган байгууллага “НИК” ХХК байгуулагдсан цагаасаа техник, технологийн асуудалд онцгой анхаарч ирсэн нь цаг ямагт аливаа шинэчлэлийг хурдан хугацаанд соргогоор мэдэрч уялдан ажиллах бүрэн чадалтай болохыг харуулж байна гэж боддог. Иймээс ч энэхүү нэр хүндтэй итгэмжлэлийг салбартаа түүчээлэн гардаж байна.
- Итгэмжлэлийн болзлыг хэрхэн биелүүлэв?
- Нэгдүгээрт, боловсон хүчин нь ажлын туршлагатай, тодорхой сургалтуудад хамрагдсан байх ёстой. Манай инженер техникийн ажилтнууд хоёр жил тутам хэмжил зүйн сургалтад хамрагдаж, үнэмлэх, сертификаттай явдаг юм. Өнгөрсөн жил энэхүү ажлын хүрээнд албан ёсоор хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх лабораторийг байгуулан боловсон хүчний хувьд холбогдох үе шаттай хэмжил зүйн сургалтуудад сууж, стандарт, эрх зүйн бичиг баримттай танилцан, шаардлагатай гарын авлага, журам, зааварчилгааг боловсруулан ажилласан. Дээр нь хуучин ашиглаж байсан багаж тоног төхөөрөмжүүдээ баталгаажуулан, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авч, лабораторийн өрөөг стандартын дагуу тохижуулан ажилласан байгаа.
“Петровис” группийн охин компани, салбарын ууган байгууллага “НИК” ХХК нь группийн техникийн хяналтыг бүрэн хариуцаж, энэхүү сорилт, шалгалт тохируулгыг дотооддоо хийж, техникийн хяналтыг давхар гүйцэтгэж ирсэн билээ. Тус компани нь өнгөрсөн жил өөрийн нөөц бололцоонд суурилан Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9.1, 13.1 заалтууд, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 13 дугаар заалтыг тус тус үндэслэн газрын тосны бүтээгдэхүүний дотоод хяналтын хэмжилт, тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, сорилтын хэмжилт хийх замаар техник хяналт тавих зорилгоор “Оношилгоо, шалгалт тохируулгын лаборатори”-ийг байгуулан ажиллаж байна. Компани нь лабораторийн үйл ажиллагааг хариуцан явуулах мэргэжлийн хамт олныг хэмжил зүйн чиглэлийн мэргэшүүлэх сургалтад үе шаттай хамруулж, сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган, ISO/IEC 17025: 2005 (MNS ISO/IEC 17025: 2007) стандартын дагуу итгэмжлэлийн болзлуудыг биелүүлснээр гэрчилгээг хүлээн авсан юм.
Энэхүү үйл явдалтай зэрэгцэн “Петровис” группийн Шатахууны чанарын сорилтын лаборатори дөрөв дэхь удаагаа итгэмжлэлийн гэрчилгээг гардаж, 10 дахь жилдээ итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааг амжилттай эрхэлж байгааг дашрамд дуулгахад таатай байна. Тус лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүний техникийн шаардлагын стандартад заагдсан үзүүлэлтийг шинжлэх зориулалттай АНУ, ОХУ, Хятад, Япон улсын нарийвчлал сайтай, өндөр хүчин чадалтай багаж төхөөрөмж дээр сорилтын үйл ажиллагааг суурин ба хөдөлгөөнт байдлаар явуулж байна. Энэ өдрүүдэд болж буй салбарын байгууллагуудын Нээлттэй Хаалганы өдөрлөгт “Петровис” групп оролцож, тус лабораториос хэрэглэгчиддээ өндөр нарийвчлал бүхий багажаар шатахууны октаныг тодорхойлон харуулж ажиллаж байна.
Түүнчлэн мөн салбартаа анхлан нэвтрүүлсэн Redpoint урамшуулалт хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан “Супер үржүүлэгч” аян, сар бүр 4 Prius автомашины эзэн тодруулах “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийг хамтатган зохион байгуулж байгаа билээ. Энэ талаар тус өдөрлөгт очиж мэдээлэл авахаас гадна www.petrovis.mn, www.facebook.com/PetrovisGroup сайтаас аваарай.
| https://ikon.mn/n/11c7 |
11c9 | ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтад ороогүй шалгуулагчид их, дээд сургуульд элсэх боломжгүй | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 06/15/2017 13:12:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын Үнэлгээний Төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа юм.
ЭЕШ-ын шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон метал илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ.
Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Нийт шалгуулагчдын 98.5 хувь нь шалгалтандаа ямар нэг асуудалгүйгээр хамрагдсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
Улсын хэмжээнд 24 хүүхэд хоцорсон буюу сэдэв материал тараагдаж, хянагч багш цаг харснаас хойш 10-аас дээш минутаар хоцорсон шалтгаанаар Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй байна.
Мөн бичиг баримтын зөрчлөөс болж, 19 хүүхэд шалгалтанд орж чадаагүй, 500 орчим хүүхэд бүртгүүлсэн хэр нь огт ирээгүй гэсэн бүртгэл, тооцоо гарсан. Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй шалгуулагчид цаашид их, дээд сургуульд элсэх боломжгүй.
Цаашид шалгуулагчид бичиг баримтын бүрдүүлэлт дээр анхаарах, шалгалт эхлэхээс цагийн өмнө шалгалтын байранд ирэх, бүх шалгалтын байранд сүлжээ унагаагч, метал илрүүлэгчийг ажиллуулж байгаа учраас шалгалтын байранд гар утас, тооны машин зэрэг бусад тоног төхөөрөмжийг авч орохгүй байхыг анхааруулъя" хэмээн тайлбарлалаа.
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүн оноог 2017 оны долоодугаар сарын 1-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn цахим хуудсаар үзэх боломжтой юм.
2017 оны долоодугаар сарын 3-наас эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараах юм байна.
Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ-ыг хариуцсан мэргэжилтнээс, Нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийн захиргаанаасаа, өмнөх оны төгсөгчид Боловсролын Үнэлгээний Төвөөс батламж хуудсаа авах юм. | https://ikon.mn/n/11c9 |
11cc | Инфляци нам дор байгаа нь сайн боловч ... | ikon.mn | 06/15/2017 13:02:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр улирлын байдлаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 959 мянган төгрөг болж өссөн тухай таатай мэдээлэл хийсэн нь халуунд бөглөрөх замын түгжээ, агаар хөөрөх модны хөвөнгийн бухимдлыг бага зэрэг ч болов тайтгаруулсан үйл явдал байв.
Энэ мэдээллийг нарийвчлан задалж үзвэл 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойш татвар, шимтгэл төлөгч бидний орлого 2.5 дахин нэмэгдсэн гэх боловч иргэд бидний баялаг төдий хэмжээгээр нэмэгдсэн гэвэл бүгд “үгүй” гэж хариулна. Зэрэглээ мэт энэ өсөлтийг эдийн засагчид бодит цалингаар хэмжих замаар “жинхэнээсээ” тодорхойлох боломжтой гэж үздэг ба бидний бодит цалин 54 хувиар нэмэгдээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл та бид 2010 оны дөрөвдүгээр улиралд өдөрт нэг талх хэрэглэдэг байсан бол өнөөдөр хагас талх илүү худалдан авдаг болсон буюу талхны үнийн өсөлт орлогын өсөлттэй их л ойролцоо байгаа юм. Зүй нь талхны үнэ өсөөгүй бол бид 2.5 дахин их талх худалдан авах байж л дээ.
Үнийн өсөлтөөс шалтгаалан орлогын өсөлтийн хүч сулардаг юм бол тэрхүү үнийн өсөлтийг эдийн засаг дахь нийт бүтээгдэхүүний хүрээнд хэрхэн тооцох вэ гэдэг асуулт урган гарна. Манай улсын хувьд иргэдийн өргөнөөр хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнийг бүртгэж, дундаж үнийг тооцдог. Үүнд ихээр хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь дундаж үнэд хүчтэй нөлөөлнө, багаар хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт багаар нөлөөлөх зарчим баримтална.
Эцэст нь харьцуулж харахад хялбар болгох үүднээс тодорхой хугацаан дахь дундаж үнийг 100 гэж үзээд цаашид хэрхэн өөрчлөгдөхийг нь ажиглана. Үүнийг хэрэглээний үнийн индексийн аргачлал гэж нэрлэдэг ба гол сул тал нь өргөнөөр хэрэглэдэг бараа, үйлчилгээг тодорхойлох явдал байдаг. Монгол улсын хувьд 2017 оны 2-р сард хэрэглээний сагсаа шинэчлэн улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна.
Шинэчилсэн сагсаар Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа, үйлчилгээ, аймагт 238 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр хэрэглээний үнийн индексийг тооцож байна. Жигнэсэн дундаж үнийг тооцоход ашигласан хувийн жингийн мэдээлэл дээр үндэслэн анхдагч хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад яагаад улсын хэмжээнд үнийн өсөлт бага түвшинд байгаа болохыг тогтоох боломжтой боловч нийтлэлчийн зүгээс эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний сагсанд эзлэх хувийн жингийн талаар мэдээлэл олж чадсангүйд хүлцэл өчсү. Хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт гэдэг бол үнийн өсөлт байх ба үүнийг инфляци гэж нэрлэнэ.
Манай орон үйлдвэрлэгч улс биш тул иргэдийн хэрэглээний 80 орчим хувийг импортоор худалдан авч зарцуулдаг нь валютын ханшийн өөрчлөлт инфляцид шууд нөлөөлөх мэт санагдана. Үүнийг статистикийн энгийн аргачлал ашиглан тооцож үзвэл долларын ханшийн 10 хувийн өөрчлөлт явагдсаны 9 сарын дараа инфляци 1.4 хувиар өөрчлөгддөг буюу маш бага хамааралтай байна. Эндээс хоёр салаа асуулт урган гарна.
Үүнд:
(i) импортын бүтээгдэхүүний хэрэглээний сагсанд эзлэх хувийн жин бага хэмжээтэй байгаа юу?
(ii) өргөн хэрэглээний бус бүтээгдэхүүн хэрэглээний сагсанд байдаг уу? Хариултыг уншигч авгай танд үлдээе.
Инфляцийн түвшинг 2006 оноос хойш цаг хугацааны дараалалаар авч үзвэл тодорхой жилүүдэд буурч байсан тохиолдол ажиглагдаж байгаа сонирхолтой үр дүнг та бүхэнд хүргэж байна. Тухайлбал 2008 оны 5, 6-р сар, 2009 оны 5, 6-р сар, 2012 оны 5, 6-р сар, 2013 оны 5, 6-р сар, 2016 оны 5, 6-р саруудад буурсан ба энэ нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан жилүүдтэй давхцаж байгаа юм. Тэгэхээр сонгуулийн өмнө төгрөг долларын эсрэг чангардагтай адилаар инфляци мөн буурдаг ажээ. Иймд 2017 оны 5-р сарын байдлаар инфляцийн түвшин 0.29 хувьтай байгаа нь буурч 6-р сард үнэ буурах төлөвтэй байна гэж хүлээж болох нь.
Инфляцийн түвшин өндөр байх нь орлогын хэмжээ нэмэгдсэн ч худалдан авах чадварын өсөлтийг хазаарладаг сул талтай байдаг. Монгол улсын хэмжээнд инфляцийн түвшин сүүлийн жилүүдэд нам дор байгаа нь сайн мэдээ боловч үүнийг тооцож байгаа аргачлал, түүний шинэчлэлийг олон нийтэд ил тодоор тайлагнах шаардлагатай байна.
Бэлтгэсэн: С.Дашдорж, Б.Номун /СЭЗИС/ | https://ikon.mn/n/11cc |
11cd | Баянзүрх дүүрэгт шинээр 10 байршилд явган хүний зам тавьж, орц гарцуудыг нээхээр боллоо | С.Бадрал, iKon.mn | 06/15/2017 12:58:00 |
“Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна.
Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах, Газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нар Баянзүрх дүүргийн 6, 18, 25, 26 дугаар хорооны зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцлаа.
Ажлын хэсэг Зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцснаар дараах зам, газрыг чөлөөлөхөөр боллоо. Үүнд: Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах орон сууцны хашааг буулгаж, нэг машин өнгөрөх зайтай байсныг 2 машин чөлөөтэй зөрөх боломжтой болгох юм.
Баянзүрх дүүрэгт орц, гарцыг чөөлөлх газрууд:
15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтан өргөө” хотхоны зүүн талд байрлах “Андууд-Интернэшнл” ХХК-ийн хашааг буулгаж замыг засч тохижуулах,
18 дугаар хорооны 84-р сургуулийн урд уулзварт байрлах “Юнайтед констракшн” ХХК барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгох,
18-р хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж явган хүний зам гарган тохижуулах,
6-р хорооны 21 дүгээр сургуулийн зүүн талд, Сэлбийн гүүр орчмыг тохижуулах,
25 дугаар хорооны 90 дүгээр байр буюу Эко марттай байрны авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан хашааг буулгах,
25 дугаар хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж 2 эгнээ зам гарган хойшоо 13 дугаар хорооллын дунд зам руу нийлдэг болгох,
Натур худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу Хомланд хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний зам гаргах,
26 дугаар хорооны Баянмонгол хорооллын зүүн талд байрлах “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэд Зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь Ажлын хэсэгт мэдээлж байхаа хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/11cd |
11cf | Хятад хэлний оноосон нэрийг бичихэд дагаж мөрдөх албан ёсны журамтай боллоо | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 06/15/2017 13:27:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
"Хятад хэлний үеийн галиг- Монгол хэлээр галиглах журам" гарын авлагын нээлт өнөөдөр Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад боллоо.
Манай Улсад хятад хэлээс монгол хэлэнд орчуулахад тохиолддог нэг том бэрхшээл бол оноосон нэрийг галиглах асуудал юм.
Энэхүү асуудлыг нэг мөр болгохоор Монгол, хятад хэлний орчуулагчдын холбооноос “Хятад хэлний үеийн галиг-Монгол хэлээр галиглах журам”-ыг хэвлүүлэн гаргажээ.
"Бид хэл шинжлэлийн үндэслэлтэйгээр хятад хэлний оноосон нэрийг бичих журмыг нэг мөр болголоо"
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол, хятад хэлний орчуулагчдын холбооны Монгол талын дарга М.Чимэдцэеэ “Хүмүүс өөрийн дураар бичиж, галигладаг, энэ нь нэг мөр болоогүй байсан.
Тиймээс хятад судлалын эрдэмтдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд хятад оноосон нэрийг монгол кирил үсгээр хэрхэн галиглахыг нэг мөр болгон журамлаж байна.
Тухайлбал, Хятад улсын дарга Ши Жиньпиний нэрийг өнөөдөр Монголд зургаан янзаар бичиж байна. Тэгэхээр бид хэл шинжлэлийн үндэслэлтэйгээр хятад хэлээрх газар усны нэр, хүний нэрийг бичих журмыг нэг мөр болголоо.
Энэ журмыг Төрийн Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлөөс албан ёсоор баталсан. Ингэснээр Монголд дагаж мөрдөх албан ёсны журам бий болж байна гэсэн үг.
Одоогоор энэ журмын дагуу Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба болон Гадаад Харилцааны Яам оноосон нэрсийг бичдэг болж байгаа.
Томоохон байгууллагууд түүчээлэн үлгэр жишээ үзүүлж байгаа нь Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа сайн хэрэг юм” хэмээв.
"Монгол хэл шинжлэл, хэвлэл мэдээлэл, орчуулга судлалтай холбогдох хүмүүс энэ ажилд оролцсон"
Гэрэл зургийг Mpa.mn
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн зөвлөх профессор Л.Маналжав “Энэхүү журмыг боловсруулахад маш олон эрдэмтэн судлаач оролцсон.
Монгол хэл шинжлэл, хэвлэл мэдээлэл, орчуулга судлалтай холбогдох хүмүүс энэ ажилд оролцсон. Олон эрдэмтний саналыг нэгтэж, энэ журмыг гаргалаа.
Ерөнхийдөө, гадаад үгийг хэрхэн галиглаж бичих зарчим тогтсон стандарттай байх ёстой. Үүнийг бид энэ удаад тогтоож өглөө гэж бодож байна.
Хятад судлал хувьд Монгол Улс дахь Шинжлэх ухааны эртний сонгодог салбар. Эртнээс нааш бид хөрш оршин сууж, олон талаараа холбогдож ирсэн.
Монголчуудын тухай Монгол бичгээрх маш олон баримт материал, сурвалж, бичгийн дурсгал Хятад улсад байна. Шинээр олдсоор ч байна.
Тэгэхээр үүнийг унших, тайлах явдал Монголын хятад судлаачид, Хятадын монгол судлаачдын хамтын хүчээр хийх ёстой ажил” гэв.
Энэхүү хятад хэлний оноосон нэрийн бичлэгийг нэг мөр болгох журмыг албан байгууллага, ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагад тарааж, дэлгэрүүлэх ажлыг хийж байгаа юм байна. | https://ikon.mn/n/11cf |
11cg | "Орон нутагт осолд орсон хоёр хүүхдээс ЭЕШ авах шийдвэр гараагүй байна" | Г.Мөрөн, iKon.mn | 06/15/2017 13:42:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Зургаадугаар сарын 13-ны өдөр Дорногвь аймгийн Өргөн сумын нутагт авто осол гарч, Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа өгөх гэж байсан гурван хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулсан юм.
Тэрбээр "ЭЕШ-д өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмаар жилд нэг удаа зохион байгуулагдана гэж заасан байдаг.
Өмнө нь ямар нэгэн байдлаар осол гарсан ийм тохиолдол гарч байгаагүй, БҮТ-нд энэ талын тодорхой мэдээлэл байхгүй байна.
Одоогоор үүнтэй холбогдох шийдвэр, чиглэлийг өгөх боломжгүй байна” гэв.
| https://ikon.mn/n/11cg |
11ch | Бодлогын хүүг БУУРУУЛЖ 12 хувьд хүргэлээ | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/15/2017 13:58:00 |
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр /06.15/ хуралдаж мөнгөний бодлогын хүүгээ 14 хувиас хоёр функтээр бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Монголбанкнаас албан ёсны шийдвэрээ танилцууллаа.
"Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох, бодлогын хүүний корридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнөөр тэгш хэмтэйгээр шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа.
Инфляци 2017 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 3.7 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 3.8 хувьд хүрлээ. Инфляцийн өсөлтөд эдийн засгийн сэргэлтээс гадна нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс нөлөөлж байгаа ч дунд хугацаанд Төв банкны зорилтот түвшний орчимд тогтворжихоор байна.
Өнгөрсөн оны сүүлийн хагасаас хэрэгжүүлсэн мөнгө, төсвийн бодлогын арга хэмжээ болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөлөөгөөр макро эдийн засгийн эрсдэл буурч, тодорхой бус байдал багасаж, зах зээлд оролцогчдын итгэл сэргэж байна.
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирсан, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаа зэрэг нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байгаа бөгөөд уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих шаардлагатай байна.
Иймд инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах зорилт алдагдахааргүй байгаа тул мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлт, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.
Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна" гэв.
График 1: Бодлогын хүүний өөрчлөлт /2010-2017/
БОДЛОГЫН ХҮҮ ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ:
Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор арваас дээш хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна.
Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банканд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг. Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банканд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай.
Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банканд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байдаг.
Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг юм. | https://ikon.mn/n/11ch |
11ci | Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг БҮРЭН ЭХЭЭР нь танилцуулж байна | ikon.mn | 06/15/2017 13:56:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын албан ёсны http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн сайтад бүрэн эхээр нь нийтэлжээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт: /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/
Иргэд төсөлтэй танилцаж, http://forum.parliament.mn хуудаст бүртгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа цахимаар өгөх боломжтой.
Төсөл нь:
Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм.
Дээрх төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг, Ж.Бямбадорж, С.Оюун, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, академич, доктор Г.Чулуунбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийн боловсруулсан тус төслийг 2017 оны зургаадугаар сарын 05-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. | https://ikon.mn/n/11ci |
11cj | ФОТО: "Говь" ХК үйлдвэрийн нөхцөл байдал ЯГ ОДОО | С.Бадрал, iKon.mn | 06/15/2017 14:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Өчигдөр орой буюу зургаадугаар сарын 14-ний 20:45 цагт "Говь" ХК-ийн үйлдвэрийн байранд гал гарч дээврийн нэмэлтээр хийсэн модон байгууламж шатсан юм.
Харин үйлдвэрийн дотор тал, үндсэн тоног төхөөрөмж шатаагүй байна.
Галын тархац ихтэй байсан учир Нийслэлийн Онцгой Байдлын Газрын 18 ангийн 19 тасаг, 158 албан хаагч, 31 машин, таван тоннын багтаамжтай 11 ус тээвэрлэгч, УБТЗ ХНН-ээс 68 тонныг усны савтай вагон ажиллаж галыг амжилттай унтраажээ.
Одоогийн байдлаар гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна.
ФОТО
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11cj |
11cl | А.Ганбаатар: “Оюутан-цэрэг” хөтөлбөр цаашид хуулийн дагуу хэрэгжинэ | С.Бадрал, iKon.mn | 06/15/2017 14:27:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатартай уулзаж ярилцлаа.
-“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан, ач холбогдол нь юу вэ?
- Их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэсэн үүргээ оюутан залуус биелүүлж чадахгүй байсан юм.
Мөн 1990-ээд оноос зэвсэгт хүчнийг цомхотгож, хугацаат цэргийн албан хаагчийн тоо цөөрсөн. Ийм нөхцөл байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн зохих бэлтгэл бүхий зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөц бүрэлдэхүүний хомсдол гарч мэдэхээр болсон. Мөн залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албанд цэргийн алба хаасан байх шаардлагыг тавихаар болсон. Иймээс цэргийн насны оюутан залуусын цэргийн алба хаах, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарал хандуулах шаардлага гарсан юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх заалт тусгаж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 92 тоот зарлиг гаргаж Засгийн газарт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Ингээд Засгийн газар 2014 оны 2 дугаар сарын 14-нд 40 тоот тогтоол гаргасны дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж, 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлснээр өдгөө 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.
-Тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч оюутан-цэргүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлтэй уулзаж мэндчилдэг. Эцэг эхчүүд энэ үеэр юу хэлдэг вэ?
-Тангараг өргөхөд нөхдөө төлөөлж оюутнууд үг хэлдэг юм. Тэнд их хөөрхөн жишээнүүд байдаг. 110 кг жинтэй очсон оюутан 80 кг болсон, гараа зүүгээр хатгаад захны давуугаа хадаж чадахгүй байсан залуу юм оёдог болсон байна. Компьютерээр л бууддаг байсан бол жинхэнэ буугаар буудаж сурсан гэх мэт энгийн жишээнээс эхлээд дөрөвхөн сарын дотор бие бялдар, сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт гардаг.
Эцэг эхчүүд нэгдүгээрт, хүүхдүүд нь бие бялдрын гайхалтай хөгжил, төлөвшил хүмүүжил олж авсныг сайшаадаг. Хоёрдугаарт, эх орон дуудахад “Хэзээд бэлхэн” гэсэн сэтгэл зүйтэй болсонд нь талархалтай байдаг. Гуравдугаарт, хамгийн наад зах нь гэр бүлтэй болохдоо өрх гэрээ аваад явах сэтгэлийн тэнхээ, хатуужилтай болсонд нь баярлаж байгаагаа илэрхийлцгээдэг дээ.
-Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрт хэдэн оюутан хамрагдсан бэ?
-2014 онд 42 их, дээд сургуулийн 418, 2015 онд 66 их, дээд сургуулийн 986, 2016 онд Улаанбаатар хотод 750, Дорнод аймагт 99, Ховд аймагт 149, нийт 998 буюу хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 2,400 гаруй оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдан, цэргийн алба хааж тангараг өргөсөн байна. Өнгөрсөн жилээс эхлэн хөдөө орон нутагт хөтөлбөрийг зохион байгуулж эхлээд байна.
-“Оюутан-цэрэг” хөтөлбөр цаашид үргэлжлэх үү?
-Юуны өмнө энэ хөтөлбөрийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, БХЯ, ЗХЖШ, МОХ, ажлын хэсгийнхэнд бүгдэд нь баярлалаа гэж хэлье.
Сайн үйлс эхэлсэн байхад олны дэмжлэгээр эрчээ авдаг учиртай гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны оюутан-цэргийн тангараг өргөх ёслол дээр хэлж байсан юм. Оюутнууд цэргийн алба хаана гэдэг их хүлээлттэй байсан, Ерөнхийлөгчийн зарлигаар 2014, 2015, 2016 оныг дамжин “Оюутан цэрэг” хөтөлбөр нэрээр хэрэгжсэн. Эхний жил 400 гаруй оюутан-цэрэг тангараг өргөж байсан бол өнгөрсөн хоёр жил бараг 1,000, 1,000 оюутан цэргийн тангараг өргөлөө.
Хөтөлбөрт оюутнууд мянга мянгаараа бүртгүүлж, 1,000 цэрэгт багтаж тангараг өргөх гэж хоорондоо өрсөлдөж, сурлагын голч дүн, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлөөрөө шигшигдэж байна. Эцэг эх, багш нар, сургуулийн зүгээс талархалтай хандаж байгаа. Ингэж “Оюутан-цэрэг” хөтөлбөр олны дэмжлэгээр эрчээ авсан. 2016 онд УИХ-аас баталсан Цэргийн албаны тухай хуульд хөтөлбөр маань тусаж баталгаажсан.
“Оюутан-цэрэг” хөтөлбөр 2017 оноос эхлэн Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн мэргэжил олгож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх “Оюутан-цэрэг” сургалт болж хэрэгжиж байна. Өнөө жил 1,000 оюутан хамрагдана. 6 сарын 15, 16-ны өдөр Улаанбаатараас 700, Ховдоос 150, Эрдэнэтээс 100, Дорнодоос 50 оюутан-цэрэг цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу хээрийн сургуульдаа 2 сарын хугацаатай гарах гэж байна. | https://ikon.mn/n/11cl |
11cm | Хиймэл Оюуны салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтыг АНУ хязгаарлахаар бэлдэж байна | Р.Түвшин, iKon.mn | 06/15/2017 15:03:00 |
АНУ-ын засаг захиргаа Цахиурын хөндийн технологийн компаниудад хөрөнгө оруулах Хятадын сонирхолд тавих хяналтаа нэмэгдүүлэхээр зэхэж байгаа тухай албаны хүмүүс мэдээлсэн байна.
Ялангуяа artificial intelligence (хиймэл оюун), machine learning (бие дааж суралцах систем) зэрэг чухал салбаруудад Хятадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон юм. Ийм орчин үеийн технологиудыг Хятад улс өөрийн цэрэг, зэвсгийн чадварыг нэмэгдүүлэхэд, бусад стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлд ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Америкийн компаниудыг гадаадын этгээдүүд худалдаж авах явцыг үндэсний аюулгүй байдлын үүднээс хянадаг CFIUS (Committee on Foreign Investment in the US) байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар дээрх бодлогыг хэрэгжүүлэх гэнэ.
Одоогийн байдлаар орчин үеийн зарим технологийн салбар CFIUS байгууллагын хяналтад хамаарагддаггүй юм байна. Пентагоны тэргүүн Жим Мэттис өнгөрсөн Мягмар гарагт конгресст үг хэлэхдээ CFIUS байгууллагыг хоцрогдсон гэж тодорхойлоод “өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан хариуцах асуудлыг нь шинэчлэх хэрэгтэй” гэжээ.
Одоогийн байдлаар CFIUS-д мөнгө санхүү, батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эрчим хүчний салбаруудын төлөөлөл есөн гишүүнээс бүрдсэн байнгын хороо ажилладаг. Компаниудын худалдан авалт, наймаан дээр тэд хориг тавих эрхтэй бөгөөд гаргасан шийдвэртээ тайлбар хийдэггүй ажээ.
Обамагийн үед тус байгууллага өндөр технологийн чип үйлдвэрлэгчийг худалдаж авах гэсэн Хятадуудын хэд хэдэн оролдлогод хориг тавьж байсан юм.
2016 онд Хятадын хөрөнгө оруулагчдын номер нэг сонголт АНУ байж, нийтдээ $45.6 тэрбумын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Харин энэ оны эхний таван сарын байдлаар $22 тэрбумын хөрөнгө оруулж, жилийн өмнөх үеийнхээс 100 хувь өсгөөд байгаа ажээ.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/11cm |
11co | Г.Ганзориг: Гал унтраахад тусалж байгаа хүмүүс байхад тушаал тоохгүй ууланд гарч гал алдаж байгаа хүмүүс ч байна | С.Бадрал, iKon.mn | 06/15/2017 15:07:00 |
Богд ууланд гарсан түймрийг унтраах үйл явц ямархуу байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригоос тодрууллаа.
-Богд ууланд гарсан галыг бүрэн унтрааж дууссан уу, нөхцөл байдал ямар байна вэ?
-Асаж байсан 6 түймрийн 4-ийг нь бүрэн унтрааж дуусаад 2-ыг нь цурманд оруулаад байна. Хур бороо орохгүй байгаа учир хөрсөн доогуур шатаж байхыг үгүйсгэх аргагүй учир бүрэн унтрааж дууссан гэж хэлэх боломжгүй. Ямартай ч Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Онцгой байдлын ерөнхий газрынхантай хамтран ажилласны эцэст өнөөдөр 16 цагт галыг унтрааж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Энэ үйлсэд дан ганц биднээс гадна сайн санаатай залуус маань их тус дэм болсон. Монголын Пажеро клубын залуус 20 тонн ус авчирж, гал унтраахад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Хоол хийдэг клубын залуус ч хоол, унд аваачиж өгье гэж утасдаж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр гал тавьж байгаа иргэд байгаа нь харамсалтай байгаа юм.
-Энэ талаар тодруулахгүй юу?
- Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг. Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Богдхан уулын Дархан цаазат газрын даргын тушаал гарч, Богд ууланд аялахыг хориглочихоод байхад үүнийг үл хэрэгсэн ууланд алхах нэрийдлээр гал алдаж байгаа иргэд цөөнгүй байна.
Цай чанаж ууж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байна шүү дээ. Үүгээрээ нийт алхагчдыг буруутгах гэсэнгүй. Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай гэдэг шиг л байх юм байна шүү дээ. Биднийг үг хэлэхээр өөрсдийн эрхийг эдэлж байна гээд явчихаж байгаа хүмүүсээс болж гал түймэр гарч байгаа гэдгийг энд анхааруулах нь зүйтэй байх. Ойн түймэр хамгийн аюултай. Гэтэл ойд гарч байгаа түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгааг иргэд маань анхааралдаа авч, хэн хэнээ хүндэтгэж, байгаль дэлхийгээ хайрлаасай гэж хүсэх байна.
Эх сурвалж: БОАЖЯ
| https://ikon.mn/n/11co |
11cp | ФОТО: “Оргил 6 буудал” худалдааны төвд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн салбар нээгдлээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/15/2017 15:08:00 |
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1,220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.
Хотын дарга С.Батболд “Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна.
Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна” гэв.
Фото
Гэрэл зургийг Mpa.mn
| https://ikon.mn/n/11cp |
11cq | Шүүхийн танхимд амиа егүүтгэхийг завдсан этгээдэд 7.9 жилийн хорих ял оноожээ | Г.Мөрөн, iKon.mn | 06/15/2017 15:49:00 |
Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны зургаадугаар сарын 14-ний өдөр хэлэлцжээ.
Шүүх хуралдааныг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр
И.Бархаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус бүр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоожээ.
Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан юм. | https://ikon.mn/n/11cq |
11cs | "Говь" ХК-ийн үйлдвэрт гарсан галыг БҮРЭН унтраалаа | ikon.mn | 06/15/2017 15:56:00 |
Гэрэл зургийг mpa.mn
"Говь" ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Гал түймрийг унтраахад онцгой байдлын газрын 300 гаруй аврагч, гал сөнөөгчид олон цагийн турш идэвхи зүтгэл гарган, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, багаараа шуурхай ажиллан, барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг газар авахуулалгүй, барилга доторхи үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, бүрэн унтраасныг онцолж байна.
Уг гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй юм.
Мөн гал түймрийг унтраахад УСУГ, ЗЦГ, НЦГ зэрэг мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай хамтран, гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/11cs |
11cv | Монгол, Орос, Хятадын Худалдаа эдийн засгийн XIII чуулган болж байна | ikon.mn | 06/15/2017 16:27:00 |
Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн өдөр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Н.С.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
Хоёр хөрштэйгээ сайн нөхрийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг ч тэмдэглэв.
13 дугаар чуулганаар гурван улсын 350 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран ажиллах боломж, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх гарц зэргээ ярилцана. Эдгээрийг гурван улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн, бодлогоор дэмжиж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин хэллээ.
Гурван улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, хамтын ажиллагааг эхнээсээ дэмжиж ирсэнд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү Ерөнхий сайдад талархал илэрхийлэв. БНХАУ-д саяхан байгуулагдсан “Хятад-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”-т 150 гаруй аж ахуйн нэгж нэгдсэн байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ нийгэмлэгтэй холбоо тогтоож, хамтран ажиллах таатай боломж бүрдсэнийг хэлээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд анхаарахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх хамгийн чухал баримт бичиг нь “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр гэж үзэж байна. Тэрээр энэ хөтөлбөрийн хүрээнд гурван улс хамтран ажиллаж байгаа давуу талаа ашиглан бусад улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтран ажиллахад тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшил хэрхэн хамтран шийдвэрлэх зэргийг хэлэлцэж байна.
Мөн уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаан болох юм.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын нийт худалдааны 80 гаруй хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж байна.
Тухайлбал,
ОХУ-тай хийсэн худалдаа 335 сая ам.доллар,
БНХАУ-тай хийсэн худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад ОХУ-тай хийсэн худалдаа 46, БНХАУ-тай хийсэн худалдаа 51 хувиар өсөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/11cv |
11cx | Б.Баярдаваа: Зээлийн хүү буурах боломж нээгдэж байна | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 06/15/2017 16:40:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлаар бодлогын хүүг 2 функтээр бууруулж 12 хувь болгох шийдвэр гарсан билээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн захирал Б.Баярдаваа хүү буурснаар зах зээлд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар “Бодлогын хүү буурснаар зах зээл дээр маш тодорхой нэг мессэж өгч байна.
Эрсдэлгүй хүүг Засгийн газрын хүү гэж ярьдаг. Бодлогын хүү буурснаар Засгийн газрын бондын хүү буурна. Түүнийг дагаад хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү буурснаар зээлийн хүү буурах боломж нээгдэж байна. Ийм боломж байна гэсэн үг” гэсэн юм.
Бодлогын хүүгийн нөлөөлөл зах зээл дээр дөрвөн улирлын дараа хамгийн хүчтэй мэдрэгддэг ажээ.
Гэрэл зургийг MPA.mn
Хүү буурснаар бизнесийн салбарынханд ямар нөлөө үзүүлэх талаар Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн Ц.Батсүх “Энэ шийдвэр бизнес эрхлэгчид болон иргэдийн хүлээж байсан үр дүн юм.
2017 оны эхний улиралд эдийн засаг 4 гаруй хувиар өссөн ч гэсэн уул уурхай болон түүнийг дагасан салбарууд дээр өсөлт ажиглагдсанаас биш бусад салбарууд дээр өсөлт тийм ч сайн ажиглагдаагүй.
Тиймээс бодлогын хүүг 2 хувиар бууруулж байгаа нь зээлийн хүүнд нөлөөлөх замаар бусад салбаруудын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ.
Ингэснээр санхүүгийн салбарын тогтвортой байдал буюу чанаргүй зээлийн хувь хэмжээнд эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлт байна” гэв.
| https://ikon.mn/n/11cx |
11cy | Далангаас Бага наран хүртэлх 1.7 км замын асфальтбетон хучилтыг хийж байна | С.Бадрал, iKon.mn | 06/15/2017 16:53:00 |
Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийж байна.
Уг бүтээн байгуулалтын ажил Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй.
Тус 3.6 км автозам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялга, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх юм.
Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм.
Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн Автозамын хөгжлийн газар | https://ikon.mn/n/11cy |
11cz | ҮЙЛ ЯВДАЛ: Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ | Г.Мөрөн, iKon.mn | 06/16/2017 08:00:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Улсын дээд шүүхэд
09:00 цагт С.Зоригийн хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаан болно.
Д.Сүхбаатарын талбайд
10:00 цагт Барилга, хот байгуулалтын яамны "Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Шангри-Ла зочид буудлын хурлын зааланд
10:00 цагт "Элэгний С вирус ба хавсарсан халдварууд" олон улсын хурал болно.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт ХСҮТ-ийн урилгаар ирсэн Энэтхэг улсын элэг, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх талаар мэдээлэл өгнө.
12:30 цагт "Зүүн Aзийн Өсвөрийн Шатарчдын Аварга" шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өгнө.
Ардчилсан намын хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд АН-ын нэр дэвшигч оролцох эсэх болон цаг үеийн бусад асуудлаар АН-аас хэвлэлийн хурал хийнэ.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт баяр наадмын хүнс, худалдааны зөвшөөрлийг хэрхэн олгох талаар Нийслэл, Мэргэжлийн хяналтын газраас хэвлэлийн бага хурал хийнэ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг хойд чиглэлийн замд шинээр байгуулагдсан шалган нэвтрүүлэх товчоонд
11:40 цагт Улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯам, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг эхлүүлж байна. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд
15:00 цагт Францын “ActionMongolia” ТББ-аас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн нүдний кабинетын үйл ажиллагааг дэмжиж 2016 онд СБД-ийн ЗДТГ-аас өгсөн Yag лазерын аппаратын дагалдах хэрэгсэл болох 2 төрлийн линз, нүдний даралт хэмжигч болон оношилгооны нүдний шилний набор, хүүхдийн харааны стеротест, нэг удаагийн хэрэглээний эмчилгээний хэрэгсэл зэрэг 11 сая төгрөгний багаж тоног төхөөрөмж хандивлах арга хэмжээ болно.
Туушин зочид буудалд
16:00 цагт Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганы үр дүнгээрх хэвлэлийн бага хурал болно
| https://ikon.mn/n/11cz |
11d | Амараа: "Хар сарнай" тарахгүй, түр завсарласан төдий | М.Уянга, Өдрийн шуудан | 11/06/2013 16:05:00 |
“Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах
Монгол бахархал, омогшлыг төрүүлэхүйц сайхан уран бүтээлүүдээрээ ард түмэндээ хайрлагддаг "Хap сарнай” хамтлагийнхан сүүлийн үед шинэ уран бүтээл хийхгүй нам гүм болсон.
Зарим нь бүр Амараа Маадай хоёр салсан байх гэлцэн элдэв таамаг ч дэвшүүлээд амжсан. Тиймээс “Хар сарнай" хамтлаг байгаа эсэхийг тодруулахаар ахлагч С.Амармандах буюу Атараатай нь холбогдсон юм.
-“Хар сарнай” хамтлаг яагаад таг болчихов оо. Хаа нэг тийшээ яваад байна уу, та хоёр эсвэл хоёр тийш болоо юу?
-Юуны өмнө саяхан өчигдөр /уржигдар/ болсон Бахархлын өдрийн мэндийг дотооддоо болон гадаадад суугаа элэг нэгтнүүддээ хүргэмээр байна. Бидний хувьд хаашаа ч яваагүй. Улаанбаатар хотоосоо ч гараагүй. Ойрд зав муутай л явна. Хамтлагийнхаа уран бүтээлийг түр завсарлачихаад байна. Маадайтайгаа ч ойр уулзалдсангүй. Бид хоёр хувь
хувийн уран бүтээл дээрээ ажиллаж байгаа.
-Шинэ уран бүтээл дээр ажиллаад завгүй байгаа юм УУ?
-Агуу найрагч Р.Чойномын “Зүүд” монологоор гавьяат жүжигчин Д.Сосорбарам ахтай хамтарсан бүтээл хийж, 2008 онд гаргасан “Би Монгол хүн” цомогтоо оруулж байсан. Түүнийгээ клипжүүлэхээр зохиолынхоо судалгааны ажилд орчихоод байна. Маш өвөрмөц хийхээр төлөвлөж, нарийн судалгаа хийж байгаа. Клипийг нь бэлэн бофюхоор олон нийтэд хүргэхдээ нэрийг нь өөрчилж, “Их хаантай учирсан зүүд” нэрээр гаргахаар төлөвлөж байгаа. Ү^ээр дамжуулан залуу үеийнхэндээ Их хаанаа хүндлэх, ёс заншлыг уламжлуулан, цаашид хадгалуулаар үлгэрлэж байгаа юм.
Зургийг нь хаана, хэзээ авах вэ?
-Тэр нууц хэвээр үлдэг.
-2008 оноос хойш шинэ цомоггаргасангүй. Дараашйн цомгоо хэзээ гаргах гэж байна?
-Удахгүй ээ. Шинэ цомгийн ажил 40-50 хувьтай байгаа. Он гармагц фэнүүддээ хүргэхээр зэхэж байгаа. ‘Тэнгэр шиг бай” нэртэй гайхалтай цомог хийж байгаа гэдгээ дуулгахад таатай байна. Гэхдээ миний бие даасан цомог шүү дээ.
-“Хар сарнай” тарчихсан юм биш биз дээ?
-Үгүй дээ. Бид тарахгүй. Он гартал хувь хувийн уран бүтээл, бизнестээ анхаарал хандуулъя гэж хэлэлцсэн юм. Шинэ он гармагц хамтлагинн уран бүтээлдээ эргэн орж, шинэ уран бүтээлүүдээр “бөмбөгдөнө өө” сонсогчдоо. Бид дуулахдаа догшин, ширүүн, хурдтай темпээ хадгалж, харин хөгжмийн хэмнэлдээ өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Рок дотроо хард рок, металл рок гэдэг шиг чиглэлээ өөрчилнө гэх үү дээ.
-Та ямар бизнес эрхэлж байгаа юм?
-“Хар сарнай” караокегоо сайхан ашиглалтад оруулсан. Баруун дөрвөн замд "Max Mall” дэлгүүрийн хажууд. Шинэ оноос өмнө биллярд лоунжоо ашиглалтад оруулна. Уран бүтээлээ, бизнесээ ч хийгээд завгүй л явна даа.
| https://ikon.mn/n/11d |
11d0 | Япон, БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ikon.mn | 06/15/2017 17:36:00 |
“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хурал энэ 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уг хуралд оролцож буй БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн дэд захирал Ри Ён Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ярилцав.
Мөн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хуралд оролцож буй Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки тэргүүтэй төлөөлөгчдийг 15-ны өдөр хүлээн авч уулзав.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны харилцаа эрчимтэй өрнөж, Стратегийн түншлэл хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Японы төлөөлөгчдийг “Улаанбаатарын яриа хэлцээ” бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/11d0 |
11d1 | С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал хойшлогдлоо | Г.Мөрөн, iKon.mn | 06/16/2017 09:50:00 |
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
09:50 2017/06/16
С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо.
Учир нь ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Шүүх хурал зургаадугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт болохоор товлогдов.
17:47 2017/06/15
С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд болно.
Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
09:50 2017/06/16
С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо.
Учир нь ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Шүүх хурал зургаадугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт болохоор товлогдов.
| https://ikon.mn/n/11d1 |
11d2 | Г.Чулуунбаатар: Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгч байна | А.Үлэмж, iKon.mn | 06/15/2017 17:55:00 |
Гэрэл зургийг mpa.mn
БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар өнөөдөр Монгол улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудлаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлтэй санал, солилцож, хэлэлцэх зорилгоор шуурхай хурал заралсан юм.
БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар "Улсын Их хурал, Засгийн газраас нийгэм эдийн засгийн нөхцөлийг сайжруулах талаар бодлогын суурь арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд улс эх орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжрах хандлага бий болж эхэлж байгаа хэдий ч өрх гэр бүл, иргэдийн түвшинд хараахан шууд мэдрэгдэх нөхцөл бүрдээгүй байна.
2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөг байна.
Тиймээс эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь олон мянган өрх гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт болж болзошгүй байгаа юм.
БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийн талаарх урьдчилсан судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр удирдах зөвлөлийн гишүүд та бүхэнд зөвлөмж, чиглэлийг өгч байна" гэв.
Зөвлөмжид:
2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;
Суралцагчдад сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцөлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;
Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.
Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкнуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэхүү зөвлөмж чиглэлийг төрийн өмчийн их,дээд сургууль, коллежийн захирлуудад албажуулж хүргүүлэх аж.
БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар зөвлөмж, чиглэлээ өгсөний дараа төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн дарга нар өөрсдийн байр суурийг илэрхийлж, сайдын зөвлөмж, чиглэлийг дагаж, дэмжиж ажиллахаа хэлсэн юм.
МУИС-ийн ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдээгүй
Гэрэл зургийг mpa.mn
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар "2017 оны гуравдугаар сард МУИС-ийн удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрийн асуудлыг шийдсэн байгаа. МУИС-ийн хувьд 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдээгүй. Бүх бүрэлдэхүүн сургуулиудын хувьд авч үзвэл курсээсээ хамаараад 4.4-1.1 хувиар багц цагийн төлбөр буусан байгаа. Боловсролын салбарт явагдаж байгаа шинэчлэлийг манай сургууль бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Түүнчлэн, өмнө нь авч байсан суурь хураамжны төлбөрийг бид хүчингүй болгосон" гэв.
ШУТИС-ийн нэг кредитийн дундаж үнэлгээ 61,000 төгрөг
ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Очирбат "Манай сургуулийн хувьд сүүлийн 2 хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлээгүй. Бид энэ чиглэлээ тогтмол баримталж ирсэн. ШУТИС-ийн нэг кредитийн дундаж үнэлгээ 61,000 төгрөг байна. Энэ хичээлийн жилд төр засгаас тусгаж байгаа санал, санаачилгыг ойлгож аль болох сургалтын төлбөрөө нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжийг судалж, ажиллана гэж бодож байна" гэлээ. | https://ikon.mn/n/11d2 |
11d3 | “Говь”-ийн лангууг “хоосолж”, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье! | Б.Дөлгөөн | 06/15/2017 17:59:00 | challenge өрнөж байна
Өчигдөр Говь ХК-ийн үйлдвэрт гал гарч, Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид олон цагийн турш тасралтгүй ажилласны хүчинд галыг унтраасан билээ. Үйлдвэр дотор гал нэвтрээгүй ч дээврийн хэсгийн 80 хувь нь шатаж томоохон гарз хохирол учирсан байна.
Facebook болон Twitter-т “Говь”-ийн лангууг “хоосолж”, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье! давалгаа өрнөн, залуучууд “Говь” брэндийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч байна. Олны танил, бусдад үлгэр дуурайл үзүүлэгч хүмүүс энэхүү давалгаанд манлайлан нэгдэж, “Говь”-ийн дэлгүүрүүдийг зорьж байгаа нь сайшаалтай.
ХҮН-ын залуучууд аль хэдийн худалдан авалтаа хийгээд бусдыгаа давалгаанд нэгдэхийг уриалсан байна.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд нар “Говь”-ийн дэлгүүрт зочилжээ.
Бусдадаа үлгэр дуурайл үзүүлэн, үеийнхнээ манлайлан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа, давалгааг санаачилсан, давалгаанд нэгдсэн залуустаа баярлалаа.
Та ч бас тэдэнтэй нэгдээрэй.
| https://ikon.mn/n/11d3 |
11d4 | Э.Тодгэрэл: Монголын театрын урлаг XXI зуунтай хөл нийлүүлэн алхаж байгааг "Чөлөөт хос" мэдрүүлнэ | Э.Мөнхзаяа | 06/16/2017 08:26:00 |
Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 21-27-ны өдрүүдэд “Чөлөөт хос” мюзикл, инээдмийн жүжгийг ОХУ-ны Якут улсын П.А.Ойунскогийн нэрэмжит Драмын Эрдмийн Академик театрт тоглохоор болсон. Үүнтэй холбогдуулан “Чөлөөт хос” жүжгийн гол дүр, Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин Э. Тодгэрэлтэй ярилцлаа.
-Якут улсад тоглогдох болсон чөлөөт хос жүжгийнхээ тухай манай уншигчдад товчхон ярина уу?
-Нобелийн шагналт, Италийн нэрт зохиолч Дарио Фогийн зохиол, найруулагч Д.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос" жүжиг нь “Долоон өөр найруулагч долоон өөр жүжиг” бэсрэг жүжгийн төслийн хүрээнд 2015 онд тоглогдож байсан.
Үйл явдлын хувьд залуухан хүүхнүүдтэй амраглаж амьдралаа зугаатай болгодог 40 эргэм настай инженер залуу, нөгөө талд ар гэрийн амьдралд нухлагдаж аль эрт царай зүс нь гундсан, өөрийгөө тоохоо больж, гаргууд нь гаргасан эхнэр гэсэн хоёр хосын тухай өгүүлдэг. Эхнэр Антония нөхрийнхөө залуу хүүхнүүдтэй орооцолдох явдлыг яахаа мэдэхээ болино. Тэгээд амиа хорлох эсвэл нөхрөө хорлох гэж оролдоно.
Харин энэ бүхнээс залхсан нөхөр нь “Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч байна гэдэг хоцрогдсон явдал. Хууль ёсны эхнэр нөхөр хэрнэ гэр бүлээс гадуур бэлгийн харилцаатай байж болно. Энэ бол соёлт нийгэмд байх л асуудал. "Чөлөөт хос болцгооё” хэмээх цочирдмоор саналыг эхнэртээ тавьдаг. Ингээд үйл явдал цааш маш сонирхолтойгоор өрнөнө. Тухайн үед бид уг жүжгээрээ хүмүүс эрх чөлөөгөөр дэндүү тоглож байна. Эрх чөлөөг хаана, ямар хэмжээтэй, хэрхэн эдлэх вэ, гэдэг нарийн асуудал. Хэтэрхий их эрх чөлөөт хэзээ ч сайн зүйл дагуулдаггүй гэсэн санааг хөндсөн.
-Таны бүтээж буй дүрийн онцлог?
-Мэдээж уншигч, үзэгчид манай жүжгийг гуравхан дүртэй гэдгийг сайн мэдэх байх. Миний хувьд жүжгийн гол дүр Мамбрето гэх Итали инженер залуугийн дүрийг бүтээж байгаа. Түүнээс гадна жүжиг маань Мамбретогийн хүү, хүүгийн найз, эмч мөн олны хэсэгт бас тоглосон. Мамбретогийн дүр надад их сургууль дүүргэсний дайтай туршлага болсон учраас би энэ дүрдээ тун их хайртай. Бас энэ жүжгийнхээ дүрээр."Гэгээн муза", олон улсын театрын фестивалийн дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшиж шилдэг эрэггэй гол дүрийн шагнал хүртсэн. Ц.Баясгалан эгч маань бас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртээд зогсохгүй “Менгөн мод” наадмын шилдэг ! эмэгтэй дүрийн шагнал авсан.
-Якутад “Чөлөөт хос”-ыг яагаад заавал тоглохоор болсон юм бэ?
- Монгол жүжигчдийн уран чадварыг харуулах харилцан туршлага солилцох, хоёр орны хоорондох соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн том зорилготой Якут улсыг зорьж байна. Мэдээж манай театрын хувьд шавхагдашгүй арвин сан хөмрөгтэй. Тэр дундаас яагаад манай жүжгийг сонгосон шалтгааныг би өөрийнхөөрөө тайлбарлая. Нэг талаас монголчуудыг морь малаа хариулсан, бүдүүн бараг амьдралтай ард түмэн гэж ойлгох ойлголт дэлхийд байдаг. Тэрийг нь бид үгүйсгэж Монголын театрын урлаг бол 21 дүгээр зуунтай хөл нийлүүлэн алхдаг гэдгийг энэ жүжгээр харуулж болно.
Нөгөө талаас манай жүжиг цөөхөн хүний буюу гуравхан хүний бүрэлдэхүүнтэй. Авч явах тайз, жижиг хэрэглэл ч маш авсаархан учраас хөрөнгө мөнгө бага зарна. Мөн хөдөө орон нутгуудаар явж тоглосон тоглолтын дараа бид тайлан гаргадаг. Тайлангаас харахад цөөн хүний бүрэлдэхүүнтэй, богино хэмжээний жүжгийг хаана ч тоглосон хүнд хүрэх чадвар өндөр гэдгийг мэдэж авсан. Энэ мэтийн шалтгаар манай жүжгийг сонгож тоглуулахаар болсон болов уу.
-ОХУ-ын Якут улс руу явах бүрэлдэхүүнээ танилцуулбал?
-Гол дүрийн жүжигчид буюу Ц.Баясгалан, Г.Дөлгөөн-Аюуш мөн МУГЖ Г.Урнаа эгч манай дууны найруулагч нартай хамт бид зургуулаа Якут улсыг зорих болсон.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| https://ikon.mn/n/11d4 |
11d5 | Хойд Солонгосын шоронгийн нөхцөл ямар вэ? | Э.Мөнхзаяа | 06/16/2017 08:40:00 |
-Америкт айл бүр байшин, машинтай гэхэд шоронгийн харгалзагч нар нь итгэдэггүй гэнэ-
Хойд Солонгосын хорихууд хоригдлууддаа чанга хатуу ханддаг гэхэд эргэлзэх зүйл үгүй. Тэд гадаадын иргэдийг баривчлахдаа ихэвчлэн хүнд хүчир хөдөлмөр эрхлэх ял оноодог. Хүнд ажлаас гадна тусгаарлах, ямар ч найдваргүй болсон мэт сэтгэгдэл төрүүлэх хатуу дэглэмээр дарамталдаг.
Тус улсын хорихын нөхцөлд бие сэтгэлээрээ хохирсон нэгэн хүн олон жил өнгөрсөн ч энэ тухай эргэн санахад ч хүнд байдаг гэжээ. Тэгвэл BBC агентлаг Хойд Солонгост хоригдож явсан нэгэн хүний тухай ийнхүү өгүүлсэн байна.
2012 оны арванхоёрдугаар сард Хойд Солонгост ирсэн элч төлөөлөгч Кеннет Бэй гэгч эр төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр буруутгагджээ. Тэрбээр БНАСАУ-д олон удаа очиж байсан боловч нэг удаагийнхаа аяллаар саатуулагдсан байна. Учир нь түүнээс Христийн шашны материалтай хатуу диск олджээ. Энэхүү “гэмт хэрэг’’-ийнхээ төлөө тэр 15 жил хүнд хүчир ажил хийх ял сонссон байна. Харин эрүүл мэнд нь ноцтой муудсан тулдаа түүнийг цагааС нь өмнө суллажээ.
Саяхан тус улсын шоронгоос суллагдсан америк оюутан Отто Вормбирт ч яг ийм явдал тохиосныг тэмдэглэх нь зүйтэй. Кеннет Бэй чөлөөлөгдсөнийхөө дараа “Мартахгүй: Хойд Солонгост хоригдож байсан бодит түүх минь” нэртэй дурсамж ном гаргасан билээ.
Энэхүү номондоо тэрбээр эхний дөрвөн долоо хоногийн турш түүнийг өглөөний 08-аас үдшийн 22-23 цаг хүртэл байцаадаг байсан тухай дурсжээ. Тэрбээр ийм дарамтан дор хэд хэдэн мэдүүлэгт гарын үсэг зурахаас өөр аргагүй болсон аж.
Хүнд хүчир ажил
Бэй долоо хоногийн зургаан өдөр чулуу чирч, хүрзээр нүүрс ухаж, фермд хэрхэн ажиллаж байснаа ярьсан байна. Түүний өдөр тутмын ажил 06:00 цагаас эхэлдэг аж. Ингээд босож, цайгаа уугаад бурхандаа залбирсны дараа 08:00-18:00 цаг хүртэл биеийн хүчний ажил хийдэг байв. Тэрбээр шоронд 735 хоног байх хугацаандаа 27 кг хаяжээ. Бэй турснаас гадна эрүүл мэнд нь ноцтой муудаж, эмчид нэг бус удаа хандсан аж.
Биеийн тэвчишгүй хөдөлмөрөөс гадна түүнийг тусгаарлаж, сэтгэл зүйн хувьд маш их дарамтан дор хорьж байжээ. Түүний хэлж буйгаар нэг байцаагч нь түүнд байнга л "Чамайг хэн ч санахгүй. Хүмүүс, танай төр засаг чамайг мартсан. Чи ойрын ирээдүйд гэртээ харихгүй. Энд 15 жил байна. Тэгээл 60-тайдаа гэртээ харина даа” хэмээн дарамталдаг байсан гэнэ.
Кеннет Бэй “Яг л аалзны торонд орооцолдсон шавж шиг болсон мэт санагддаг байлаа. Өдөр бүр тэлчлэх тусам гарах гарцгүй болж, улам л дорддог байв” хэмээн дурсан бичжээ.
Түүнээс бүтэн сарын турш байцаалт авсны эцэст төрөл төрөгсөд, ойр дотнынхоосоо и-мэйл хүлээн авах боломж олгожээ. Мэдээж ингэхдээ дэмжлэг ч, тамлал ч үзүүлсэн нь ойлгомжтой. Эцсийн эцэст түүнд биедээ Библи байлгахыг зөвшөөрчээ.
Харин түүнийг хүндээр өвдөх үед тус улсын засаг захиргаанаас үхчих вий гэдэгт нь санаа зовниж байгаа мэт санагдсан гэнэ. Энэ нь мэдээж дипломат таагүй үр дагавар авч ирэх нь ойлгомжтой. Ингээд л түүнийг сул тавьжээ. Саяхан суллагдсан америк оюутан Отто Вормбирт ч ийм зүйл тохиолдсон бололтой.
Булшныхаа нүхийг өөрөө ухдаг байв
Кеннет Бэй бол Өмнөд Солонгос гаралтай АНУ-ын иргэн. Тийм болохоор солонгос хэл сайн мэднэ. Тэрбээр жорлон, ортой ганц хүний камерт хоригддог байсан болохоор эрүүгийн хэрэг, засгийг эсэргүүцсэнээс болж шоронд орсон Хойд Солонгосын хоригдлууд шиг харгис хатуу гэгчийг бараг мэдрээгүй гэжээ.
Түүний ч зөв байж болох юм. “Amnesty Intemationar хүний эрхийг хамгаалах байгууллагаас Хойд Солонгосын хорихыг хүн тэсвэрлэхийн аргагүй харгис хатуу хэмээн тэмдэглэсэн билээ. Тус байгууллагын баримтад “Насанд хүрээгүй хүүхдүүд зэрэг хэдэн зуун мянган хүн Хойд Солонгосын улс төрийн хоригдлуудын лагерь, бусад хориход саатуулагдаж байна. Тэдний олонх нь ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Зүгээр л улс төрийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял эдэлж буй хүмүүсийн гэр бүлийн гишүүд байдаг’’ хэмээн дурджээ.
“Amnesty” сансраас авсан зурагт дүн шинжилгээ хийсний дүнд Вашингтоны газар нутгийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх нэг хорих лагерьт л гэхэд 20 мянган хоригдол хоригдож байгаа хэмээн баталжээ.
Хойд Солонгосын нэгэн албан тушаалтан асны хэлснээр хоригдлуудыг өөрсдөөр нь булшийг нь ухуулж, хүчирхийлж шийтгэдэг байсан гэнэ. Кеннет Бэйгийн хувьд өөрийг нь зодож, биед нь халдаж байсан тухай яриагүй юм. Харин түүний эрүүл мэнд хүнд дэглэм, чихрийн шижин нь даамжирч, даралт нь өгсөж, бөөр нь өвдсөнөөс болжээ.
Харин Отто Вормбирыг зодож тамлаж байсан ч байж болох. Эсвэл үгүй ч байж мэднэ. Гэхдээ Америкийн төр засгаас түүнийг яагаад ухаангүй болсон юм бол гэсэн асуултыг тавьж байна. Бас Хойд Солонгос энэ талаар зарлах хүртэл яагаад нэг жилийг өнгөрөөв?
Хэрвээ түүнийг үнэхээр зодож тамласан бол Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын дэглэмд харгис хатуу ханддаг хүмүүсийн талд шууд орж мэднэ.
Хоригдлууд шоронгийн ажилтнууддаа нөлөөлж чаддаг болов уу?
Стокгольмын синдром гэдэг нь барьцааны хүн өөрийгөө барьцаалсан хүмүүстэйгээ адилтгадаг үзэгдлийг хэлдэг. Үүнийг эсрэг синдром гэж байдаг болов уу?
Кеннет Бэйгийн ярьснаар шоронгийн ажилтнууд түүнээс барууны амьдралыг сонирхдог байжээ. Тэд байшин ямар үнэтэй, олон хүн хувийн байр сууц, машинтай байдаг нь үнэн үү гэх зэргээр асуудаг байсан аж.
“Анхандаа их хэцүү байсан. Гэхдээ би хэл мэддэг байсан болохоор тэдэнтэй ярилцдаг байлаа. Хойд Солонгосын иргэдэд Америкт хүн амын нь 99 хувь нь гуйранчлал дор хүнд хэцүү амьдардаг хэмээн ярьдаг юм билээ. Харин би тэдэнд хүмүүсийн олонх нь өөрийн гэсэн гэр, машинтай гэхээр тэд тийм байх боломжгүй дээ хэмээдэг байлаа” хэмээн Кеннет Бэй дурсжээ
| https://ikon.mn/n/11d5 |
11d7 | Дональд Трампын номыг Дэнис Родмэн Ким Жон Унд бэлэглэжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/16/2017 08:51:00 |
Хойд Солонгост очоод байгаа NBA-ийн од Дэнис Родмэн тус улсын удирдагч Ким Жон Унд нэгэн өвөрмөц бэлэг барьжээ.
Пүрэв гарагт тэр Хойд Солонгосын спортын сайдад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “The Art of the Deal” (Хэлцэл хийх урлаг) номыг бэлэглэсэн байна. Мэдээж уг бэлэг Ким Жон Унд хүрэх нь гарцаагүй.
Харин номонд Трамп гарын үсэг байхгүй гэнэ. Родмэн өмнө нь Трампын хөтөлдөг байсан “Celebrity Apprentice” телевизийн реалити шоунд оролцож, хоёр цувралын турш Трампын дагалдангаар ажиллаж байсан юм.
Гэхдээ Родмэн энэ удаагийн аялалаа Цагаан ордонтой ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байгаа.
Экс тамирчин бас “Where’s Waldo? The Totally Essential Travel Collection” ном, усан дагины дүрс эвлүүлдэг тоглоом, савангийн хоёр хэсэг цуглуулга, гарын үсэгтэй сагсан бөмбөгийн хоёр өмсгөл бэлгэнд авчирсан байна.
Өмнө нь Хойд Солонгост дөрвөн удаа зочилж байсан Родмэн энэ удаа зүгээр л цагийг сайхан өнгөрөөх зорилготой гэж ярьжээ.
Тэрээр тус улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчидтай уулзаж, орон нутгаар аялах гэнэ.
Хойд Солонгосын спортын сайд Ким Ил Гук Родмэнд “өмнө нь та манай их удирдагчтай хэд хэдэн удаа уулзаж, сагсан бөмбөгийн тоглолтоо үзүүлж байсан. Тиймээс манай ард түмэн таныг сайн мэднэ. Бид таныг хуучин найзаа гэж үздэг” гэж хэлсэн нь түүнийг коммунист улсын иргэд хэр хүндэтгэдгийг харуулж байна.
Родмэныг Пёньянд буухаас хэдхэн цагийн өмнө тус улсад хоригдож байсан оюутан Отто Уормберийг АНУ-ын талд шилжүүлж өгсөн. Вашингтон болон Пёньяны аль аль нь энэ шийдвэрт Родмэн ямар ч хамаагүй гэдгийг мэдэгдээд байгаа.
Родмэн өмнө нь энд ирэхдээ Ким Жон Унд зориулан “Happy Birthday” дууг дуулж, Хойд Солонгост хоригдож байгаа шашны номлогчийг өөрийн буруугаас болж хоригдсон гэж хэлсэн нь шүүмжлэлтэй тулгарч, дараа нь уучлал гуйж байжээ.
Эх сурвалж: Associated Press
| https://ikon.mn/n/11d7 |
11d8 | Эрхэм хэрэглэгч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая | СУРТАЛЧИЛГАА | 06/19/2017 14:18:00 | Дэлхийд технологиороо тэргүүлэгч LG Electronics компани нь өөрийн ухаалаг гар утсаа монголын үүрэн телефоны оператор компаниудаар дамжуулан хэрэглэгч та бүхэндээ хүргээд багагүй хугацаа өнгөрсөн байна.
Энэ хугацаанд бид хэрэглэгч та бүхний хамгийн сайн мэдэх, дэлхийд борлуулалт болон чанараараа тэргүүлэгч LG G5, Х Сам, X Power, K10, K8 болон К4 ухаалаг гар утасуудаа монголын хэрэглэгч та бүхэндээ амжилттай хүргээд байна.
Бид технологийн шинэ шийдлийг хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэх зорилготой ажилдаг бөгөөд монголын нийт хэрэглэгчдээ зориулан хамгийн сүүлийн үеийн гайхамшигт шийдэл бүхий LG G6 ухаалаг гар утсыг монголын үүрэн телефоны тэргүүлэгч компаниудын нэг болох Мобиком корпорациар дамжуулан худалдаанд гаргаж та бүхэндээ хүргээд байна.
Ухаалаг гар утас хэрэглэгчдийн хэрэглээг хялбаршуулах зорилгоор програм хангамжийг тогтмол сайжруулж шинэчилж байдаг бөгөөд энэ шинэчлэлтэй холбоотой асуудал K4 гар утас хэрэглэгч танд үүссэн бол програмын шинэчлэл хийгдсэн болохыг танд дуулгахад таатай байна.
Энэхүү программын шинэчлэлийг хийхдээ хэрэглэгч та өөрийн ухаалаг гар утасны “Тохиргоо” гэсэн хэсэгрүү орж “Гар утасны тохиргоо”гэснийг сонгоно уу. Үүний дараа “Программын шинэчлэл хэсэг”-ийг сонгож улмаар “Шинэчлэл гарсан эсэхийг шалгах” цэсийг сонгоорой. Энэ үйлдлийг хийснээр таны гар утсанд программын шинэчлэл автоматаар хийгдэх бөгөөд “Та одоогийн OS-ийн сүүлчийн хувилбарыг хэрэглэж байна” гэсэн мэдээлэл дэлгэц дээр гарч ирнэ. Хэрэв дээрх бичиг дэлгэц дээр гарч ирэхгүй бол үйлдлийг дахин хийхийг танд санал болгож байна.
Жич: Энэхүү программын шинэчлэлтэй холбоотой аливаа асуудалд Мобиком корпораци хамааралгүй бөгөөд системийн шинэчлэлийг бид цаг алдалгүй хэрэглэгч танд хүргэж байх болно.
Дэлхийд технологиороо тэргүүлэгч LG Electronics компаний ухаалаг гар утсыг сонгон хэрэглэж байгаа Эрхэм хэрэглэгч танд талархаж байгаагаа илэрхийлье.
Life is good!
2017-ны LG K4 утасны программын шинэчлэлийг хэрхэн хийх тухай зөвлөмж
Шинэчлэл хийгдсэний дараа “Та одоогийн OS-ийн сүүлчийн программ хангамжийн хувилбарыг хэрэглэж байна“ гэж гарч иртэл дахин нэг шалгана уу. Баярлалаа.
| https://ikon.mn/n/11d8 |
11d9 | Б.Бадамцэцэг: Спорт өөрийгөө хөгжүүлэх ухамсар, урагшлах хүчийг өгдөг | М.Ганцэцэг | 06/16/2017 09:01:00 |
Дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн долоо дахь тэмцээн 2016 оны арваннэгдүээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 05-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болж, 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Дархан-Уул аймгийн “Дархан фитнесс” клубын багш Б.Бадамсүрэн Эмэгтэй, атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон билээ. Тэрбээр мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд хүрэл медалийг хослуулан авч дарханчуудаа төдийгүй Монгол түмнээ баярлуулж байсан юм. Тиймээс энэ удаагийн “Спорт” буландаа түүнийг урьж ярилцлаа.
Тэрбээр 2010 оны УАШТ-ий “Мисс Фитнесс” алтан медаль, “Мисс Модель”алтан медаль, 2011 оны Азийн АШТ-ий “Мисс Фитнесс” тусгай байр, “Мисс модель” тусгай байр, УАШТ-ий “Мисс Фитнесс” мөнгөн медаль, 2012 оны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2013 оны УАШТ-ий “Мисс Фитнесс” алтан медаль, “Мисс Модель” алтан медаль, 2014 оны УАШТ-ий “Мисс Фитнесс” мөнгөн медаль, 2015 оны УАШТ-ий “Мисс Фитнесс” алтан медаль тус тус хүртсэн юм.
-Та “Миний хичээллэдэг спорт бол хамгийн тансаг, эрхэмсэг, гоёмсог спорт” гэж хэлсэн байсан. Яагаад ингэж хэлсэн юм бол?
-Бялдаржуулах урлагийг бүх спортын “ХААН” гэдэг л дээ. Ийнхүү дэлхий даяараа хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ спортоор хичээллэснээр өөрийгөө өөрчилж, хүссэн төгс галбираа цогцлоох боломжтой байдгаараа онцлогтой.
-Та энэ спорттой анх хэрхэн холбогдсон бэ?
-Бусдын л адил жингээ хасах, хөдөлгөөний дутагдлаас гарах, эрүүл байх зорилгоор анх аэробикээр хичээллэж, яваандаа бялдаржуулах урлагт урваж, улмаар гүнзгийрүүлэн хичээллэсээр өнөөдрийг хүрчээ. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа өөрийнхөө бие бялдрыг хараад улам бүр урам орж байсан. Гадаад байдал маань өөрчлөгдөхийн хэрээр дотоод сэтгэл зүй маань ч хүртэл өөрчлөгдсөн юм. Өөрчлөгдөх ч гэж дээ, дотор байсан жинхэнэ Бадмааг сэргээсэн гэмээр юм уу.
Би чинь их бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй охин байсан. Оюутан болоод Дарханд ирэхдээ хүний нүүр лүү эгцэлж хараад ярьж чаддаггүй, ичимхий, дандаа л доошоо газар шагайж явдаг охин байлаа. Харин энэ спортоор хичээллэснээр гадаад байдал минь өөрчлөгдөхийн хэрээр дотор хүн маань ч сэргэж, өсөж өндийсөн гэж боддог. Өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээр, ёс суртахууны хүмүүжил өгдөг, сайхан спорт.
-Мэргэжлийн тамирчин болох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
-Бага байхын сагсан бөмбөг, волейбол, теннис, хөнгөн атлетик гээд олон төрлийн спортоор хичээллэдэг охин байлаа. Гэхдээ фитнесс, бодигийн тамирчин болно гэж огт бодож байгаагүй. Тэгсэн хэр нь энэ төрлөөр хичээллэдэг монголынхоо тамирчдын талаар маш их сонирхож, дэмждэг байлаа. Сонинд гарсан зураг, ярилцлагыг нь хайчилж авдаг. Ер нь тэдний талаарх мэдээлэл, материалыг их цуглуулдаг байсан. 2008 оны улсын аваргад ОУ-ын хэмжээний мастер н.Ариунболд багш маань оролцохоор явахад манай клубийнхэн бүгд очиж дэмжсэн юм.
Тэгэхэд оролцогч эмэгтэй тамирчдыг хараад анх тэмцээнд орж үзэх хүсэл сонирхол төрсөн. Тэр бодлоо багшдаа хэлмээр санагдсан ч хэлж зүрхлэхгүй л байв. Ер нь бэлтгэлээ сайн хийж байгаад хэлье дээ гэж бодсоор бараг жил болсон. 2009 онд багшдаа их тойруугаар “Багшаа тэмцээнд яаж ордог юм бэ?” гэж асууж санаагаа цухуйлгасан. Багш намайг үл ойшоосон байдалтай харснаа “Яах юу байхав. Жингээ хасаад л орно” гэсэн. Дараа жил нь буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд анхныхаа тэмцээнд оролцохоор боллоо. Тэр тэмцээнийг их сайн санадаг юм. Их хүлээсэн болоод ч тэр үү, маш их хөөрч догдолж билээ. Тамирчны гараа маань ингэж эхэлж байлаа.
-Хичээллэж эхлэх хүнд байв уу? Шантарч мохох үе хэр их байв?
-Анх хичээллэж эхлэхэд бие суларч, булчин цуцаж, буларч эхлэх хамгийн хэцүү. Эхний тэр өдрүүдийг л давж чадвал аандаа биеийн булраа арилж, бие хөнгөрдөг юм. Энэ үеийг давж чадалгүй мохох хүн олон байдаг. Би ч бас тэгж байсан. Гэвч өөрөө дурлаж очсон болохоор хаяж чадаагүй. Мэргэжлийн тамирчин болж, тэмцээний бэлтгэл хийх үеэр ч мохох шантрах үе олон байсан. Тэр бүгдийг тэсэж давах нь том шалгуур юм. Мэргэжлийн чанга дэглэмтэй бэлтгэл сургуулилт хийж, ачааллаа илт нэмэхийн зэрэгцээ хоолны нарийн дэглэм барих, огцом жин хасах үед их олон юм бодогддог юм билээ.
Хүмүүс хажууд амттай хоол хүнс хэрэглэж байхад, би огт тосгүй, давсгүй, амтлагчгүй, амтгүй, аргасан тахианы мах, будаа зэргийг хязгаартайгаар идэхээр сэтгэл зүйн болоод бие махбодын маш их өөрчлөлт өгдөг юм билээ. Ийм үед гэр бүл, найз нөхдөөс санаа нь зовж “Ингэж зовж байхаар одоо боль. Наад спортоо орхи. Энэ тэмцээндээ ороод боль” гэх мэтээр хэлэх нь тун хүнд шүү. /Инээв/
-Та саяхан Тайландын Бангкок хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж Дэлхийн аварга болсон. Тэр үеийн сэтгэгдэл ямар байв?
-Тамирчин хүн өөрөө медаль хүртээгүй байсан ч бусдыгаа медаль авч төрийн дууллаа эгшиглүүлэхийг хараад өөрийн эрхгүй сэтгэл нь огшиж, нулимсаа гаргаж байдаг хүмүүс. Би ч бас тийм. Тэгэхэд өөрийгөө медаль авчихна гэж огт бодоогүй байсан болоод ч тэр үү маш их догдолсон. Тусалж дэмжиж байсан баг хамт олноороо хамгийн их бахархаж, баярлаж байсан.
Олны нүдэнд хувь тамирчны амжилт мэт харагдаж байвч ямар ч спортод ганцаараа амжилт үзүүлнэ гэж байдаггүй. Тайзан дээр би ганцаараа харагддаг ч ард маань маш олон хүн бий. Биеийн тос түрхэх, позоо зөв барих, гэрлийн өнцгөө тааруулах гэх мэтийг тэд нар минь л хийж, харж, зааж зөвлөдөг. Тэд л дэмжиж, тусалж, хамтарч байсны ачаар, баг хамт олны хүчээр амжилт ирдэг.
-Тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 59 орны 620 гаруй тамирчид 39 төрлөөр өрсөлдсөн. Манай улсаас 17 тамирчин оролцож нийт есөн медаль буюу гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медалийг эх орондоо авчирсан. Энэ жил манай тамирчид өмнөхөөсөө өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсоноороо онцлог байлаа. Миний хувьд “Фитнесс мисс”, “мисс фитнесс” гэдэг ангиллуудаар өрсөлдсөн. Би энэ төрлөөс хүрэл медаль, классик атлетик фитнес ангилалаас алтан медаль хүртсэн.
-Тэгэхээр фитнесс чинь бодибилдинг, атлетик, фитнесс, мисс фитнесс, модель, фит модель гэх мэтээр олон төрөл байдаг юм байна. Юугаараа ялгаатай байдаг юм бол?
-Тийм ээ, биеийн онцлог, булчингийн хөгжил, бие бялдрын ерөнхий хөгжлөөс шалтгаалан үзүүлбэр, үзүүлэлтүүд нь өөр өөр байдаг юм. Бикини ангилал нь эмэгтэйлэг, спортлог, илүү бие бялдар гоо зүй, уян налархай байдлын үзүүлэлтийг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл илүү загварлаг талдаа гэсэн үг. Харин фитнесс ангилал нь илүү хүнд. Атлетик ангиллыг эмэгтэйчүүдийн хамгийн классик ангилал гэж үздэг бол фитнесс ангилалд стандарт заасан аэробикийн үзүүлбэртэй байдаг жишээтэй.
-Нэг талаасаа спорт, нөгөө талаас нь харвал урлаг, гоо зүйн тэмцээн ч юм шиг сонсогдож байна?
-Тийм шүү. Тэгээд л эрхэмсэг, тансаг спорт гээд байгаа юм. Хүний биеийн төгс сайхныг харуулдаг нь урлаг шиг сонсогдож байгаа байх л даа. Гэвч гэрлийн тусгалаа алдаж тооцоолоод буруу зогсоход л бүтэн жилийн хөдөлмөрөө балладаг хатуу спорт. Бэлтгэл хийх үедээ байнга тольтой ажилладаг бол тайзан дээр тийм боломж байхгүй шүү дээ.
Тийм болохоор тамирчны мэдрэмж, багийн ажиллагаа тун чухал байдаг. Мөн тайзан дээр гарч, үзүүлбэрээ үзүүлтлээ юу ч уухгүй байх ёстой. Бусад спортод бэлтгэл хийж байгаад яг жиндээ хүрээд суллаад тавьдаг бол бодибилдингд тийм биш. Сүүлчийн дусал шүлсээ залгиж байгаад л ямар ч шингэн уухгүйгээр тэмцээний турш байхыг шаарддаг үе ч бий.
-Ер нь хэдэн наснаас эхлэн фитнессээр хичээллэх нь тохиромжтой байдаг юм бэ. Хэт эрт хичээллэвэл өсвөр насны хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг гэх юм?
-Энэ бол буруу ойлголт шүү. Би ч гэсэн эргэлздэг байлаа. Одоо бол тийм эрсдэл байхгүй гэж баттай хэлнэ. 2008 онд 13 настай жижигхэн биетэй хүүхдийг ээж нь надад авчирч өгсөн. Компьютер тоглосоор байгаад хамаг үе мөч нь хөшүүн болж, хөдөлгөөний дутагдалд орсон хүүхэд ирсэн. Тэр хүү нэг жилийн дотор 20 см өссөн бөгөөд уян хатны болон сунгалтын дасгалыг хослуулан зөв хийвэл хүүхдийн өсөлт зогсдоггүй юм байна гэдгийг би тэгэхэд ойлгож авсан. Одоо манай клубт хамгийн залуу нь гуравдугаар ангийн найман настай сурагч, хамгийн ахмад эрэгтэй 64 настай, эмэгтэй 59 настай хичээллэж байна. Ер нь нас харгалзахгүйгээр фитнессээр хичээллэх боломжтой. Өсөлт зогсоно гэж айх явдалгүй. Харин ч өснө бас эрүүлжинэ, залуужна.
-Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд жингийн илүүдлээсээ болж тураадаг л гэвэл юуг ч хэрэглэхэд бэлэн байх болж. Ийм хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Анзаарч байхад биологийн нэмэлт болон сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэн жингээ хасаж турахыг их хүсдэг болжээ. Зарим нь ирээд эм бэлдмэлээ үзүүлдэг л юм. Би “Яагаад та нар хөдөлгөөн хийгээд эрүүлээр жингээ хасаж болдоггүй юм бэ” гэдэг. Болохгүй юм уугаад ходоод гэдсэнд нь өөрчлөлт орчихсон хүмүүс ч ирдэг. Миний хувьд зөв хооллоод өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийж, жингээ барих нь илүү оновчтой, үр дүнтэй гэж зөвлөх байна.
Хөдөлгөөнөөр турсан хүн цоо эрүүл болно. Мөн жингээ зөв бариад ирэхээр стрессгүй болно. Ямар ч тураах бэлдмэл заавал давхар хоолны дэглэм барихыг шаарддаг шүү дээ. Харин фитнесс тэгэхгүй. Зөвхөн хоолоо зөв зохицуулахыг зөвлөнө. Та хүссэн зүйлээ идэж, харин калорио л зөв тооцоолж сурахад болно. Үүний цаана их олон ач холбогдол бий шүү.
-90х60х90 гэх харьцааг эмэгтэй хүний төгс биеийн харьцаа гэх юм. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эмэгтэй хүн илүүдэл жингүй, зөв галбиртай байхад заавал 90х60х90 байх шаардлагагүй. Хүмүүс бүсгүйчүүдийг хараад 90х60х90- ийн харьцаатай ямар гоё хүүхэн бэ гэж хэзээ ч ярихгүй дээ. Харин өөртөө зохицсон ямар аятайхан бие галбиртай бүсгүй вэ л гэнэ. Ер нь хүмүүс хүндийн жинтэйгээ зууралдаж, турмаар байна гээд байдаг туйлын буруу.
Харин өөртөө зохицсон зөв бие бялдар, зөв галбиртай байх нь л чухал. Би хүний гадаад үзэмж, дотоод сэтгэлээсээ хамаарч илэрдэг гэж боддог. Байгалиас заяасан маш сайхан бие бялдартай бүсгүйчүүд байдаг. Гэвч зарим нь тэр гоо сайхан бие бялдраа унжуу дорой байдлаараа дарчихсан байх нь бий. Өөрөөр хэлбэл дотор хүнээсээ хамаарч гадаад сайхан нь илэрхийлэгддэг юм болов уу. Тэр гадаад болоод дотоод гоо сайхны аль алиныг нь фитнессээр хичээллэснээр олж авч чадна.
-Спорт хүнд юу өгдөг юм бэ?
-Бүх зүйлийг өгдөг. Спортоор хичээллэснээр хүн хүмүүжиж, тэсвэр тэвчээртэй болж, хатуужин, эр зориг, өөртөө итгэх итгэлээр дүүрэн болдог. Мөн өөрийгөө хөгжүүлэх ухамсар, урагшлах хүчийг олдог юм даа.
| https://ikon.mn/n/11d9 |
11da | Марзан Шаравын "Монголын нэг өдөр" олон улсын хамгийн өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд дэлгэгдлээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/16/2017 09:04:00 |
Жар гаруй жилийн түүхтэй, дэлхийн дүрслэх урлагийн цөм гэгддэг “100 өдрийн музей –Документа”-ийн 14 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн “Афинаас суралцахуй” нэртэйгээр Грекийн Афинд дөрөвдүгээр сарын 8-нд, Германы Касселд зургадугаар сарын 10-нд нээлтээ хийлээ.
Таван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд монгол уран бүтээлчид анх удаагаа оролцож байна.
Ерөнхий куратор Адам Чимчикийн урилгаар олон улсын 160 гаруй уран бүтээлчид тус үзэсгэлэнд оролцож Афин хотод 47, Касселд 30 гаруй байгууламж дотор бүтээлүүд нь дэлгэгджээ.
Монгол Улсаас оролцож буй уран бүтээлч Цэрэнпилийн Ариунтөгсийн 2013 онд бүтээсэн “Нэр үл мэдэх орон зай” видео ажил нь Афины Контемпорари урлагийн музейд, мөн 2013 оны “Үйлдэл” бүтээл нь Кассел хотын Байгалийн музейд уран бүтээлч Болдын Номингийн 2017 онд тууривсан “Монголын нэг өдөр”, “Саарал ордон” бүтээлүүдийн хамт байршиж байна.
Түүнчлэн одоо амьд сэрүүн бус 120 гаруй уран бүтээлчдийн 1,000 гаруй бүтээл дэлхийн олон орны музейн цуглуулгаас ирж Афин, Кассел хотуудад байршжээ. Үүний дотор манай Марзан Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүд германы алдарт уран бүтээлч Жосеф Боиз болон бусад уран бүтээлчдийн бүтээлүүдтэй зэрэгцэн Касселын Neue Galerie-д байрлаж 5-р сарын 10-аас олны хүртээл болж эхлээд байна.
Куратор Адам Чимчикээс уран бүтээлч Болдын Номинд Марзан Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүдээс сэдэвлэн шинээр хоёр бүтээл туурвих хүсэлт ирүүлсний дагуу тэрээр өнөөгийн монгол орны амьдралыг харуулсан “Монголын нэг өдөр”, төрийн ордныг тойрон буй Улаанбаатар хотын амьдралыг харуулсан “Саарал ордон” хэмээх бүтээлээ монгол зургийн арга барилыг ашиглан туурвижээ.
Документагийн урилгаар урлаг судлаач Ц.Уранчимэг, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа нар уран бүтээлч Б.Номин, Ц.Ариунтөгс нарын бүтээлийн талаар үзэсгэлэнгийн каталог болох Daybook-т зориулсан бичвэрийг бэлдсэн байна.
Афин болон Касселд болсон нээлтийн үйл ажиллагаанд Грек улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос, Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар, түүнчлэн дэлхийн томоохон музейн захирлууд, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд, кураторууд, уран бүтээлчид болон 3,000 гаруй сэтгүүлчид иржээ.
Харин Германы Кассел хотод 5-р сарын 7-9-ны хооронд зохион байгуулагдсан хаалттай үзвэр болон 10-ны өдрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон бусад төлөөлөгчид, Документа 14-ын монгол дахь хамтрагч Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, уран бүтээлчдийн гэр бүлийнхэн оролцлоо.
Документа 14 олон улсын үзэсгэлэн Афинд дөрөвдүгээр сарын 8-наас долдугаар сарын 16 хүртэл, Касселд зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх юм.
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
| https://ikon.mn/n/11da |
11db | Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучны нэг боллоо | Т.Сайхан, Зууны мэдээ | 06/16/2017 09:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцлоо.
Дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн таван шилдэг дуучны нэг болсон байна.
Тэрбээр OXУ-д болсон Олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан чадварлаг уран бүтээлч.
Мөн 1,600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож гранпри шагналын эзэн болсон юм.
| https://ikon.mn/n/11db |
11dc | Цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг хүндрэл ҮГҮЙ болно | www.ulaanbaatar.mn | 06/16/2017 09:30:00 |
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндрэл үгүй болох юм.
Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж авсан зэрэг мэдээлэл ил тод болж байгаа зэрэг олон давуу талтай аж. Зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжээд НИТХ-д өргөн барихаар боллоо.
Мөн хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөр, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” зэрэг нийт зургаан асуудлыг хэлэлцэж НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барихаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/11dc |
11dd | Х.Бадамгэрэл: Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж, цаг гаргаж эхэлсэн мөчөөсөө аз жаргалыг мэдэрдэг | С.Уянга, Зууны мэдээ | 06/16/2017 10:08:00 |
“Өөр мэдээ” булангийн зочноор загвар өмсөгч, “Андра Академи”-ийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэлийг урилаа.
-Залуучууд хүсэл мөрөөдөл, зорилгодоо хэрхэн тууштай, үнэнч байх ёстой вэ. Таны “Бусдын гараар мөрөөдлөө битгий баллуурдуулаарай” гэсэн үгийг уншиж байсан юм байна?
-Тууштай, зүтгэлтэй хүнийг хувь тавилан шагнадаг гэдэгт би итгэдэг. Арван жилийн өмнө өнөөдрийн намайг хэн ч төсөөлөөгүй байх. Тэр үед би дуу цөөнтэй, бүрэг, өөртөө итгэлгүй, хүнд өөрийгөө ойлгуулж, хүний өмнөөс эгцэлж харж чаддаггүй хүүхэд байсан. Хүн өөрийгөө өөрчлөхийг хүссэн цагаасаа, өөрчилж эхэлсэн цагаасаа эхлээд маш их аз жаргалыг мэдэрдэг. Мөн өөртөө хэрэгтэй зүйлсээ хийж эхэлдэг.
Бидний өмнө олон саад бэрхшээл тулгарна. Гэхдээ хүсэл мөрөөдөл, зорилгодоо үнэнч, зүтгэлтэй байгаа цагт үр дагавар нь ямар нэг байдлаар мэдрэгддэг. Үр дагавраа эерэг байлгахын тулд хамгийн гол нь шантрахгүй л байх ёстой.
Тууштай, зүтгэлтэй хүнийг хувь тавилан шагнадаг гэдэгт би итгэдэг. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж өөртөө цаг гаргаж эхэлсэн мөчөөсөө эхлээд аз жаргалыг илүү ихээр мэдэрдэг. Өөртөө сайхан үг хэлж өөрийнхөө сайхан чанаруудыг улам бэхжүүлэх хэрэгтэй юм билээ.
-Олон хүнтэй, тэр дундаа өсвөр насныхантай байнга харилцдаг хүний хувьд асуухад залуус хэр тууштай, зорилгодоо хүрэх тэвчээртэй байна вэ?
-Миний хувьд өсвөр насны хүүхдүүдэд хичээл зааж, байнга харилцдаг учраас хүүхдүүдийн сэтгэлзүйг мэдэрдэг. Ихэвчлэн аливаад бууж өгдөг хандлагатай болсон нь ажиглагддаг. Магадгүй тэдэнд өндөр шаардлага тавьдаг байх. Үнэхээр хариуцлагагүй үйлдэл гаргасан бол би хатуу ханддаг, шүүмжилдэг.
Хариуцлага хүлээх, хүний үг сонсох чадваргүйгээс болоод арай өөр нөхцөл байдлыг хүсдэг хүүхдүүд байдаг. Хүний үг даах чадвар гэдэг бол хүнд байх ёстой хамгийн наад захын чанар. Болохгүй, чадахгүй байна гэдэг үгнээс болоод буруу хараад урвайгаад сууна гэдэг сул дорой байгаагийн шинж. Зорилготой хүн сул дорой байж болохгүй. Аль болох хөрвөх чадвартай байх хэрэгтэй.
Залуучууд, хүүхдүүд маань хатуу үгийг сонсож, хүлээж авч чаддаг байх ёстой. Тэр хэрээрээ эргээд хариуцлагатай амжилттай байгаасай гэж хүсдэг. Хариуцлага хүнд амжилтыг авчирдаг, олон боломж нээж давуу тал авчирдаг учраас шавь нартай тэр хэмжээний шаардлага тавьдаг. Миний хувьд аливаа зүйлийг цаг тухай бүрд нь хийхийг илүүд үздэг, зарчимч учраас хамтрагчдаасаа ч гэсэн тэр хэмжээний зүйл шаарддаг.
-Андра модель агентлаг хувь хүний хөгжил, балет гээд өргөжин тэлж байна. Цаашид төлөвлөсөн зүйл мэдээж олон байгаа байх?
-Манайх зөвхөн агентлаг биш хувь хүний хөгжлийн академи болсон. Одоогийн байдлаар загварын, балет, хувь хүний хөгжил гэсэн гурван үндсэн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтууд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хувь хүний хөгжлийн сургалтыг миний хань эдийн засагч Г.Мөнхбаяр, сэтгэлзүйч Г. Наранбаатар, жүжигчин Н.Энхтуяа, миний бие гэсэн дөрвөн үндсэн багштайгаар олон хүнийг өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай болгох зорилт тавин үйл ажиллагаа явуулж байна.
-Сүүлийн үед загвар өмсөгчид кинонд тоглох болж. Та ч бас “Валентины захидал” кинонд дүрээ мөнхөлсөн. Цаашид кино урлагийн салбарт хүчээ сорих бодол бий юу?
-Би өөрөө мэргэжлийн жүжигчин биш болохоор кинонд тоглох, дүр бүтээх гэж ярихаасаа эмээдэг. “Валентины захидал” кинонд оролцох боломжийг найруулагч Д.Баярсайхан ах олгож байсан. Эргээд харахад хийж бүтээсэн зүйлээс маань залуу үеийнхэн зөв үлгэр дуурайлал, урам зориг аваасай гэж хүсдэг. Хүн ер нь бүтээлгүй амьдрах харамсалтай.
Тиймээс хийсэн юмтай үр бүтээлтэй байхыг хүсдэг учраас Андра агентлагаа өргөжүүлж нийгмийнхээ сайн сайхны төлөө, бас хувь хүний ур чадварыг хөгжүүлэх өөртөө илүү итгэлтэй болгох сургалтуудыг хийж байна. Цаашдаа Андра хувь хүний хөгжлийн академиа их сургууль болгоно гэж төлөвлөж байгаа.
-Тантай уулзсаных загварын зах зээлийн талаар ярихгүй өнгөрч болохгүй. Монголын загварын салбар хэр хөгжиж байна гэж хардаг вэ?
-Монголын загварын салбар цомхон гэж хэлж болно. Загвар өмсөгчдийн хувьд 4-5 агентлаг ч юм уу хувь хүнээс шалтгаалах хандлага байдаг. Харин загвар зохион бүтээгчдийн хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг дизайнерууд бий. Тэд аль хэдийн дэлхийд нэрээ дуудуулж, бахархам амжилтуудыг гаргаад явж байна. Загварын салбар маань өргөжин тэлэхийн хэрээр их сайн боловсон хүчин төлөөллүүдийг бэлтгэх гэж зорьдог.
Загварын өмсөгчдийн хувьд ч гэсэн дэлхийн хэмжээний мундаг моделиуд олон бий. Бидэнд тулгардаг гол бэрхшээл бол гадаад хэлний асуудал. Гадаад хэл сайн сурч байж илүү боломж нээгдэх учраас заавал эзэмших ёстой хэрэглээ гэж боддог. Тэр хэрээрээ загварын салбарт шинээр мундаг хүүхдүүд төрөн гарч байна. Өнөөдрөөс илүү олон амжилтыг гаргана гэдэгт итгэдэг.
-Таны хувьд ойрын хугацаанд мэргэжлийнхээ дагуу олон улсын урилга, уралдаанд оролцох урилга, төлөвлөгөө бий юу?
-Хүүхэдтэй хүн миссийн тэмцээнд оролцож болдоггүй. Гэхдээ хүүхэдтэй нөхөртэй хүмүүс оролцдог тэмцээн байдаг. Миний хувьд тэмцээн уралдаанд оролцох бодол одоохондоо алга. Харин модель талаасаа олон улсын томоохон арга хэмжээнүүдэд бол жил болгон оролцдог. Миссийн хувьд шинэ залуу хүүхдүүдийг илүү дэмжиж гаргаж ирэх зорилготой байдаг.
-Эргээд бодоход загварын ертөнц таны амьдралд юу өгсөн бол?
-Загварын ертөнц миний амьдралыг маш их өөрчилсөн. Орвонгоор нь эргүүлсэн гэж хэлж болно. Аливаа зүйл тухайн хүний ухамсар хүмүүжлээс их шалтгаалдаг. Ухамсартай байж чадах юм бол энэ салбарт та ч гэсэн зөв хөгжих боломжтой гэж хэлье.
-Та сошиал ертөнцөд идэвхтэй байж залууст ном уншихыг уриалдаг. Таны ширээний номыг сонирхож болох уу?
-Дейл Карнегийн номуудыг ширээний номоо болгодог. Харилцааны ур чадварын талаас зөв гаргалгаануудыг бичсэн байдаг. Мөн сэтгэлзүйч Г. Наранбаатарын номуудыг шимтэн уншдаг.
Одоо бол Б.Шүүдэрцэцэг зохиолчийн романуудыг уншиж байна. Дараагаар нь Г.Аюурзанын зохиолуудыг уншина гэсэн төлөвлөгөөтэй байна. Түүхийн сэдэвтэй зохиолууд таалагддаг. Ном уншихын ач холбогдол үгээр хэлэхийн аргагүй их учраас залуу хүний хувьд ном уншихыг эрмэлздэг.
| https://ikon.mn/n/11dd |
11de | АНУ байлдааны онгоц нийлүүлэх $12 тэрбумын гэрээг Катартай байгууллаа | Р.Төмөр, ikon.mn | 06/16/2017 10:01:00 |
Дипломат харилцааны хямралд ороод байгаа Катар улсыг дэмжих зорилгоор АНУ өчигдөр $12 тэрбумын үнэтэй байдлааны онгоцнуудыг нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Орчин үеийн F-15 сөнөөгч онгоцнуудыг нийлүүлэх гэрээнд Катарын тал Вашингтонд гарын үсэг зурсан байна. Ингэсэн нь АНУ-ын Ойрх Дорнод дахь гол түнш Саудын Арабын бодлогод харш үйлдэл болж байгаа юм. Энэ сарын эхнээс Саудын Араб тэргүүтэй Арабын орнууд Катарын эсрэг хориг арга хэмжээ авч, дипломат харилцаагаа таслаад байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп Саудын Араб тэргүүтэй орнуудын авсан арга хэмжээг дэмжиж, Катарыг “эртнээс терроризмийг дэмжиж ирсэн орон” гэж нэрлэж байв.
Тэгвэл өчигдөр Пентагоны тэргүүн Жим Мэттис Катарын батлан хамгаалах яамны сайд Халид аль Аттияахыг Вашингтонд хүлээн авч уулзаад, гэрээг байгуулжээ.
Аттияах уг гэрээг байгуулснаар Катарын зэвсэгт хүчний чадавх нэмэгдэж, АНУ-д 60,000 ажлын байр бий болгоно гэж мэдэгдсэн байна. Нийтдээ 36 сөнөөгч онгоц худалдан авч байгаа гэснээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм. Арабын орнуудын дипломат харилцааны хямралд Вашингтон ацан шалаанд ороод байгаа. Саудын Араб бол Ойрх Дорнод дахь АНУ-ын гол түнш, холбоотон. Харин Катарт Америкийн томоохон цэргийн бааз байрладаг ба эндээс Сири, Ирак дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагааг явуулдаг юм.
Өнгөрсөн сард Дональд Трамп Саудын Арабт айлчилсан нь ерөнхийлөгчийн хувиар хийж байгаа анхны гадаад айлчлал нь байсан. Энэ үеэр АНУ $100 гаруй тэрбумын зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан нь түүхэнд хамгийн том зэвсгийн наймаанд тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: Reuters
| https://ikon.mn/n/11de |
11dh | Ж.Мөнхбат: Доржзодов өөрөө ирж уулзаад сая доллар, Австралийн виз нэхсэн | ikon.mn | 06/16/2017 10:18:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Иргэн Доржзодов өнөөдөр цахим хуудсаар “надтай ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат уулзаж нэг сая доллар амласан” гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат дөнгөж сая Архангай аймгаас өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх мэдээллийн эсрэг хариу мэдэгдэл хийж зарим баримт дэлгэлээ.
Тэрээр "Та бүхэнтэйгээ Архангай аймгаас, өөрийн тойргоосоо мэндчилж байна. Хэвлэл мэдэээллийн зарим байгууллага, цахим хэрэгслээр иргэн Доржзодов гэдэг хүн “ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат надад сая доллар амласан, манай эхнэр хүүхдийг гадаадад сургуульд явуулж өгнө” гэсэн гэх мэтчилэн үндэслэлгүй, огт худлаа мэдээллийг зохион байгуулалттай тараасан байна. Энэ тухай би дөнгөж сая, гар утасны сүлжээтэй газар орж ирээд мэдлээ. Тиймээс үнэн бодит мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэж байна.
Доржзодов гэдэг хүн өөрөө надтай нэг л удаа гуравдагч хүнээр дамжуулж ирж уулзсан. Энканто спорт цогцолборт уулзсан. Уулзаад Доржзодов өөрөө надад “60 тэрбумын хэрэг гэх энэ асуудал эвлүүлэг юмаа гэдэг үнэнийг би одоо Монголын ард түмэнд үнэнээр нь дэлгэж, нэвтрүүлэг хийж бодит үнэнийг үзүүлье. Үүний төлбөрт та нар надад нэг сая доллар төл” гэсэн. Тийм их мөнгө надад байтгуай намд байхгүйг би хэлээд, энэ асуудлыг ингэж наймаа тохиролцооны аргаар биш, хууль хяналтын байгууллагаар үнэнийг нь тогтоолгоё гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн.
Гэтэл Доржзодов “тэгвэл 800,000 доллар болгож бууруулъя, надтай энэ асуудлаар Женко Баттулга Херогийн Баатар нар хоёр ч удаа уулзаж санал тавьсан. Та нар миний тавьсан саналыг хүлээж авахгүй бол, надад өөр гарц байгаа шүү. Надад энэ хэмжээний мөнгөнөөс гадна манай гэр бүлд Австрали улсын визийг долоо хоногийн дотор гаргаж өг, тэнд бид 10 жил чимээгүй амьдаръя” гэж хэлсэн. Мэдээж, би ямарч боломжгүй энэ саналыг нь хүлээж аваагүй, бид нар гэмт хэрэг хийсэн биш, хуурамч эвлүүлэгт юу гэж мөнгө төлөхгүй, хууль зөрчихгүйг түүнд хэлсэн. Ердөө ийм л товчхон яриа болсон. Энэ яриа зөвхөн бид хоёрын дунд болоогүй, Доржзодовын өөрийнх нь зуучлуулж уулзсан гурав дахь хүн нь сонсч л байсан. Гэтэл өнөөдөр өөрийнхөө тавьсан саналыг намайг тавьсан мэтээр нийгэмд тарааж байгаад харамсч байна. Үнэн ялгагдана, ялна.
Дашрамд дурдахад Доржзодовыг манай цагдаагийнхан хамгаалалтад авсан байна, энэ бол зөв. Сонгуулийн бохир технологийн оролцогч нар элдэв халдлагад өртөх магадлал ихтэй байдаг. Хамгийн сүүлд Тайванийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч өөрийгөө хутгалж, надад халдлаа хэмээн сонгогчдоор өрөвдүүлээд сонгогдсон, дараа нь энэ нь илчлэгдсэн байдаг. Ийм эрсдлээс хамгаалсан нь зөв. Хэрвээ энэ хүнд ямар нэгэн зүйл тохиолдвол МАН, МАН-ын сонгуулийн штаб зохион байгуулсан мэтээр олон нийтэд ойлгуулах болзошгүй дүр зураг харагдаж байна.
Ер нь энэ удаагийн сонгууль маш бохир болж байна. Манай намыг гэхэд гурван сонгууль дамнуулан энэ 60 тэрбум гэдэг эвлүүлгээр гүтгэлээ. Ард түмэн одоо энэ сэдвээс залхсан, учрыг нь ойлгодог болсон гэдэгт итгэлтэй байна. Ард түмнээ хүндэтгээд улс гэр, төрийнхөө тэргүүнийг шударга өрсөлдөөн, бодлогын мэтгэлцээн дундаас сонгож тодруулахыг уриалж байна" гэжээ.
Эх сурвалж: Munkhbat Jamiyan Ж.Мөнхбат | https://ikon.mn/n/11dh |
11di | Харилцагч та Голомт банкны үйлчилгээг ФЭЙСБҮҮК МЕССЕНЖЕРЭЭР авах боломжтой | СУРТАЛЧИЛГАА | 06/16/2017 10:23:00 |
Эрхэм та картынхаа нууц кодыг санахгүй байна уу? Орон сууцны зээл хэрхэн авахаа мэдэхгүй байна уу? АТМ-д залгиулчихсан картаа хэрхэн эргүүлж авах вэ?.. зэрэг банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой асуултууд үе үе гардаг.
Хэдийгээр бид банкны лавлах утас руу залгадаг ч ачааллаас нь шалтгаалаад хүссэн үедээ хариултаа авч чадахгүй байх нь олонтаа.
Тэгвэл харилцагч төвтэй Голомт банк нь энэ бэрхшээлийг бүрэн шийдлээ. Учир нь та фэйсбүүкийн хэрэглэгч л бол Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсанд хандаж, чатаар нь хүссэн асуултынхаа хариултыг авах боломжийг “Chatbot” буюу автомат хариулагчийн үйлчилгээ олгож эхэллээ.
Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн үйлчилгээг улс орондоо анхлан нэвтрүүлэгч Голомт банкны хамт олон иргэд харилцагчдадаа түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилтынхоо хүрээнд иргэдээс тогтмол ирдэг 600 гаруй асуултад бүрэн хариулах боломжтой, харилцагч төвтэй “Chatbot” үйлчилгээг ийнхүү нэвтрүүлж байна.
| https://ikon.mn/n/11di |
11dj | Европт долоо хоногийн дотор хоёр ижил хүйстэн ерөнхий сайд боллоо | Р.Төмөр, ikon.mn | 06/16/2017 10:27:00 |
Европын Холбоонд элсэхээр чармайж байгаа Серби улс анх удаагаа ижил хүйстнийг ерөнхий сайдаараа томиллоо. Мөн анхны эмэгтэй ерөнхий сайд болж байна.
41 настай Ана Брнабич нь Английн Хуллын Их сургуулийг төгссөн. Энэ долоо хоногт Ирланд улс мөн анх удаагаа ижил хүйстэн Лео Варадкарыг ерөнхий сайдын суудалд томилсон юм. Гэхдээ ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөх тал дээр тааруу нөхцөл байдалтай Балканы хойгийн оронд өндөр албан тушаалд хүрснээрээ Брнабич нь онцгойд тооцогдож байна.
Өчигдөр орой Сербийн ерөнхийлөгч Александр Вучич түүнийг ерөнхий сайдаар томилж байгаагаа зарласан юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Вучич ийнхүү ерөнхий сайдын суудлаа Брнабичд өвлүүлж байгаа ажээ.
Сербийн иргэний хөдөлгөөний зүтгэлтэн Горан Милетич “Ижил хүйстэн төрийн өндөр албан тушаал хаших нь өрнөдийн орнуудад ч сонин содон үйл явдал хэвээр байгаа. Тэгвэл хүн амын 65 хувь ижил хүйстэн байх нь өвчин эмгэг, 78 хувь нь олон нийтэд зарлах ёсгүй гэж үздэг нийгэмд энэ бол онцгой чухал үйл явдал юм. Лэсби хүнийг ерөнхий сайдад томилсон нь эерэг алхам болно” гэж ярьжээ.
2020 он гэхэд Европын Холбоонд элсэхээр яарч байгаа Сербийн хувьд энэ томилгоо нь хүний эрхийн тал дээр чухал үзүүлэлт болох аж.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/11dj |
11dk | Говь ХК хувьцаа эзэмшигчиддээ хандаж МЭДЭГДЭЛ гаргалаа | ikon.mn | 06/16/2017 10:30:00 | Үйлдвэрийн байр нь галд өртсөнтэй холбоотой Говь ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс хувьцаа эзэмшигчиддээ хандаж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд компанийн хохирлын талаар албан ёсны байгууллагуудын дүгнэлт гарсны дараа мэдээлнэ гэжээ.
Галын үеэр үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг аварч чадсан ч дээврийн галыг унтраахтай холбоотой усанд автсан тоног төхөөрөмжийн хохирлыг одоогоор тооцох боломжгүй байгаа юм байна.
Мөн үйлдвэрийн ажиллагааг эргээд хэвийн байдалд оруулахын тулд ТУЗ-өөс Гүйцэтгэх удирдлагад чиглэл өгч, хяналт тавин ажиллаж буйгээ мэдэгдсэн байна.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе:
| https://ikon.mn/n/11dk |
11dl | Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ | ikon.mn | 06/16/2017 10:33:00 |
Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн.
Тус ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10,865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1,667 м2 явган зам, 3,876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийгдэх бөгөөд бүх ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу хийгдэж байна.
Мөн өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчилж Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгч байгаа юм.
Уг ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ. | https://ikon.mn/n/11dl |
11dn | "Шүүх хурлыг хаалттай явуулбал өмнөх шийдвэрийн дагуу болох байх гэж эмзэглэж байна" | Г.Мөрөн, iKon.mn | 06/16/2017 11:03:00 | С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болох байсан боловч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм.
Ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаад руу явж тогтмол эмчилгээ хийлгэдэг аж.
"Дээд шүүхийн арван хүний тав нь хуулиндаа үнэнч яваасай гэж хүсэж байна"
Гэрэл зургийг Mpa.mn
Энэ талаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Манай өмгөөлөгч жилд нэг удаа гадаад руу эмчилгээнд явдаг. Нэгдүгээр сард явах байсан ч шүүх хурлаас болоод эмчилгээнд явж чадаагүй.
Ингээд тавдугаар сард эмчилгээндээ явж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Тавдугаар сарын 12-нд эхнэртэйгээ уулзсан.
Эхнэр минь уулзах болгондоо уйлж гарч ирдэг. Юм ярьж чадахгүй “Намайг эндээс аваач, юун төлөө энд хоригдож байгаа билээ” гэж хэлээд л уйлдаг.
Үнэхээр үнэн ялдаг л юм бол Дээд шүүхийн арван хүний тав нь хуулиндаа үнэнч яваасай гэж хүсэж байна” гэв.
"Шүүх хурлыг нээлттэй, олон түмнийхээ нүдэн дээр явуулах хэрэгтэй"
Гэрэл зургийг Mpa.mn
Б.Содномдаржаагийн ээж “Энэ хэргийн талаар найман настай хүүхдээс наян настай өвгөд эмгэд хүртэл мэдэж байгаа.
Энэ хурлыг нээлттэй олон түмнийхээ нүдэн дээр хийлгэх хэрэгтэй. Үүнд Дээд Шүүх л бидэнд туслах хэрэгтэй байна.
Хаалттай явуулбал өмнөх хурлын шийдвэрийн дагуу болох байх гэж эмзэглэж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулах саналыг бид олон удаа өгсөн.
Хүүтэйгээ хүнд дэглэмт хорих ангид орсноос нь хойш уулзаагүй байгаа. Сэтгэл санаа нь ямар байгааг мэдэхгүй байна” хэмээв.
Шүүх хурал зургаадугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт болохоор товлогдсон юм. | https://ikon.mn/n/11dn |
11do | Иоко Оно албан ёсоор “Imagine” дууны хамтран зохиогч боллоо | Р.Төмөр, ikon.mn | 06/16/2017 11:02:00 |
Жон Ленноны алдарт “Imagine” дууг мэндэлснээс хойш бараг хагас зууны дараа түүний бэлэвсэн эхнэр Иоко Оног уг бүтээлийн хамтран зохиогч гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
Өнгөрсөн Лхагва гарагт Нью-Йорк хотноо болсон National Music Publishers Association байгууллагын гала тоглолтын үеэр энэ тухай зарлажээ. 1971 онд гарсан домогт уран бүтээлийг “Зууны шилдэг дуу” хэмээн өргөмжлөн, цомыг нь Иоко Оно, хүү Шон Леннон нарт гардуулсан юм. Энэ үеэр Иоко Оног талийгаач нөхөртэй нь цуг хамтран зохиогч гэж албан ёсоор үзэх болсноо санамсаргүй байдлаар зарласан байна.
Гала тоглолтон дээр Жон Ленноны 1980 онд алагдахаасаа өмнө BBC радиод өгсөн ярилцлагын хэсгээс сонсгожээ. Уг ярилцлага дээр Леннон “Imagine” дуугаа зохиохдоо Оногийн “Grapefruit” номноос санаа авсан гэж байжээ.
“Энэ дуу Леннон/Оногийн бүтээл гэж нэрлэгдэх ёстой. Хэрвээ миний эхнэрээс өөр хүн үүнд оролцсон байсан ч би бас эзэмших эрхийг нь өгөх байсан” гэж Жон Леннон тухайн үед ярьж байсан аж.
Ленноны хүү Шон Леннон фэйсбүүк хуудсандаа уг үйл явдлыг “миний амьдралын хамгийн бахархалт өдөр” гэж бичсэн байна.
Нэрт уран бүтээлчийг нас барсны дараа эхнэр Иоко Оно нь түүний дуунуудын эрхийг өвлөж авахыг хичээсээр ирсэн. Гэвч Битлз хамтлагийн бүтээлүүдийн заримыг нь Пол Маккартни өмчлөх гэж Онотой маргалддаг юм.
Эх сурвалж: Japan Today
| https://ikon.mn/n/11do |
11dp | Наадмаар Төв цэнгэлдэхэд хуушуурын 400, Хүй долоон худагт 210 зөвшөөрөл олгоно | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/16/2017 11:48:00 | Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газараас өнөөдөр баяр наадмын үеэр хүнсний үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгох асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун энэ талаар “Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрлийг зориулагдсан цэгт олгоно.
Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлнэ.
Гэрэл зургийг MPA.mn
Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг 2017 оны зургаадугаар сарын 16-27-ны хооронд дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авна.
Зургаадугаар сарын 28-29-ний хооронд шалгаруулалт явагдаж, зургаадугаар сарын 30-ны өдөр шалгарсан ААН, иргэдийг олон нийтэд мэдээлнэ” гэв.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хуушуур буюу хоол хүнсний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгоно.
Баяр наадмын үеэр хүй 7 худаг, төв цэнгэлдэх хүрээлэнд манай явуулын лаборатори байрлана” гэв.
Хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх бүх газруудыг зориулалтын асар барихыг шаардаж байгаа ажээ.
Баяр наадмын үеэр үйлчилгээ үзүүлэх иргэд, ААН-үүдэд дараах зүйлсийг хориглох юм байна.
Үүнд:
Гар дээрээс худалдаа эрхлэх,
Согтууруулах ундаа болон тамхи худалдах,
Түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдах,
Халаасан болон нөөшилсөн хоолоор үйлчлэх,
Заасан байршлаас өөр газар хүнсний худалдаа явуулах,
Хог хаягдлаа ил задгай асгах,
Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглоно.
| https://ikon.mn/n/11dp |
11dq | "Дэвшил Трейд"-ийн гайхамшигт улаан лооль | СУРТАЛЧИЛГАА | 06/16/2017 11:59:00 |
Монголчууд бидний хүсэн хүлээдэг дэлгэр сайхан зун цаг ирлээ. “Дэвшил Трейд”-ийн хувьд зуны энэ өдрүүд хөлс, хүчээ зориулан тариалсан улаан лооль, өргөст хэмхээ хураан авч, хэрэглэгчдэдээ хүргэх баярт мөч байдаг юм.
Дэлгэр зуны энэ өдрүүдэд "Дэвшил"-ийн гайхамшигт улаан лоолийг айл өрх бүр өргөнөөр хэрэглэж эрүүл мэнддээ бодитой хөрөнгө оруулалт хийцгээе!
Ингээд гайхамшигт улаан лоолийн ач тусын талаар та бүхэнд сонордуулая:
Улаан лооль нь хүнсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин, А, С, В1, В2 амин дэм ихээр агуулдаг.
Кали, кальци, магни, фосфор, төмөр, хүхэр зэрэг бичил элементээр баялаг. Улаан лоолийг ямар нэгэн боловсруулах өртөггүй хүнсэнд шууд хэрэглэдэг. Мөн цус, төлжүүлэх, зүрхний үйл ажиллагааг дэмжих, хорт хавдраас урьдчилан сэргийлэх арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй бөгөөд холестролийн хэмжээ маш бага агуулсан байдаг.
1. Хараа сайжруулдаг
Витамин А болон С ихээр агуулдаг учир нүдний хараанд сайнаар нөлөөлж, шөнийн харааг ч мөн адил сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар улаан лоолийн витамины хэмжээний ачаар нүдний эмгэгээс сэргийлж чаддаг гэсэн байдаг.
2. Хорт хавдрын эсрэг тэмцэнэ
Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд түрүү булчирхайн хорт хавдраас хамгийн сайн сэргийлдэг гэсэн байна. Улаан лооль нь мөн ходоод, уушги, умайн хүзүүний, залгиур, ам, хоолой, шулуун гэдсээр, бүдүүн, улаан хоолой, болон өндгөвчний хорт хавдар зэрэг бусад хорт хавдрын эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулдаг.
3. Арьсыг цэвэрлэнэ
Ликопин болон антиоксидант агуулдаг учир наранд шарагдахаас хамгаалж чадна. Мөн батганы эсрэг хэрэглэж болно. Хэрчим улаан лоолиор арьсаа арчаад үзээрэй.
4. Цусан дахь сахарын хэмжээг багасгадаг
Хүн бүхэн мэдэх байх. Улаан лооль цусанд сайн байдаг гэж. Мөн адил хром гэх амин дэм агуулдаг. Энэ амин дэм нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах үйлчилгээтэй байдаг.
5. Тайван нойрсуулах үйлчилгээтэй
Лооль хүний биеийг тайвшруулдаг. Та нойрондоо муу бол өдөрт 1 лооль идэхэд тайван нойрсох болно.
Дэвшил Трейд-ийн хамт олон шинэ ургацын улаан лооль, өргөст хэмхээ дараах цэгүүдэдээр худалдан борлуулж байна.
Үүнд:
Баруун 4 зам, ТБД андуудын зүүн талд Старс төв дэх нэрийн барааны дэлгүүр
Сонсголонгийн үйлдвэрийн байран дахь нэрийн барааны дэлгүүр
Гадуур байгаа Дэвшил Трейд-ийн нэрийн саравч
Хүнсний бүх захууд
Хүнсний бүх супермаркетууд
Хүргэлт 10 кг-с дээш өргөст хэмх, улаан лоолийн захиалгыг авч хүргэж өгч үйлчилж байна.
Дэвшил Трейд Амт чанарыг тодорхойлно.
Бидэнтэй холбогдох утас: 88115005, 91115005 | https://ikon.mn/n/11dq |
11dr | Иргэд “Орон сууцны сан”-д газраа барьцаалж байрны урьдчилгаагаа төлүүлэх боломжтой боллоо | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 06/16/2017 12:08:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Хотын дарга С.Батболд өнөөдөр өөрийн гаргасан шийдвэрийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр би хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх, иргэдийг орон сууцаар хангахад чиглэсэн шийдвэрийг танилцуулах гэж байна.
Улаанбаатар хот сая гаруй хүнтэй, эдийн засгийн 60 гаруй хувийг дангаар нь бий болгодог том хот болсон.
Төлөвлөлтгүй, замбараагүй гэр хороолол хотын агаарын бохирдлыг бий болгож байна. Нийслэлийн хэмжээнд 216 мянган өрхийн 800 мянган хүн орчин үеийн шаардлага хангасан орон сууцаар хангагдаж чадаагүй.
Улаанбаатар хотод борлогдоогүй орон сууж их байна. Нэг талд нь өндөр үнэтэй орон сууц, нөгөө талд нь банкны мөнгөө дийлж чадахгүй болсон иргэд байна.
Энэ асуудлыг бид судалж үзсэн. Манай гэр хорооллын иргэдийн хувьд байгаа хөрөнгө нь өмчилж авсан газар. Энэ газраа барьцаалж байрныхаа урьдчилгааг төлөх аргыг иргэд эрэлхийлж байна.
Улаанбаатар хотын захиргаанаас “Орон сууцны сан” байгуулж, газрыг нь барьцаалж, байрны урьдчилгааг нь төлөх боломж бүрдэж байна. Иргэд “Орон сууцны сан”-д газраа барьцаалж урьдчилгаа төлбөрөө төлөөд, 70 м.кв хүртэлх талбайтай байр авах боломжтой.
Гэрэл зургийг Mpa.mn
Эхний ээлжинд бид 5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт санд оруулж байна. Энэ мөнгөөр 250 айл орон сууцтай болох боломжтой.
Ингэснээр яндангийн тоо бодитойгоор буурна. Хоёрдугаарт санхүүгийн хүндрэлд орж буй барилгын салбарыг бодитойгоор дэмжинэ. Мөн гэр хороололд газар чөлөөлөлт бий болж, гэр хороололд газрын сан нэмэгдэнэ.
Ингэснээр энэ газруудад хотын захиргаанаас хэрэгтэй сургууль, цэцэрлэг барина” гэв. Өнөөдөр батлагдсан энэ журам маргаашнаас хэрэгжиж эхлэх бөгөөд Агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд байрлах айлуудад хамаарах юм.
-Иргэд барьцаалсан газраа яах вэ?
-Урьдчилгаа төлбөрөө төлчих юм бол газраа буцааж авч болно. Эсвэл Нийслэлийн газрын санд нийлүүлэгдэнэ. Газрыг цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд зарцуулна.
Ер нь бид газрыг нь худалдаж авъя гэж бодож байгаа. Газраа байраар солих үйл ажиллагаа гэж хэлж болно.
-Энэ сангийн үйл ажиллагаа хэр удаан үргэлжлэх боломжтой вэ?
-Энэ бол тогтмол үргэлжлэх ажил юм.
Өнөөдөр “Орон сууцны сан” байгуулах шийдвэр гарснаар гэр хорооллын иргэд газраа Улаанбаатар хотын захиргаанд барьцаалж оронд нь орон сууцны урьдчилгаагаа төлүүлэх боломжтой болж байна.
Улаанбаатар хотын захиргаанд барьцаалж оронд нь орон сууцны урьдчилгаагаа төлүүлэх боломжтой болж байна.
Хэрэв газраа буцааж авах хүсэлтэй бол урьдчилгаа төлбөрөө төлөөд авч болно, эсвэл орон сууцны урьдчилгаанаас илүү үнэтэй газар гэж үзвэл хотын захиргаанаас зөрүү мөнгийг нь төлж газрыг нь худалдаж авах ажээ.
“Орон сууцны сан”-гаас төлүүлэх урьдчилгаа төлбөрийн хэмжээ 25-40 сая төгрөг болох юм байна. | https://ikon.mn/n/11dr |
11ds | Путин ижил хүйстнүүдээс болгоомжлохыг Порошенкод сануулав | Р.Төмөр, ikon.mn | 06/16/2017 12:22:00 |
Өнгөрсөн долоо хоногт Украины иргэд удтал хүлээсэн Европын Холбоонд визгүй зорчих эрхээ олж авсан юм.
Уг үйл явдлыг зарлахдаа ерөнхийлөгч Петро Порошенко “энэ бол Оросын эзэнт гүрнээс салах сүүлийн алхам” гэж хэлээд 19 дүгээр зууны Оросын яруу найрагч Михайл Лермонтовын “Баяртай! Нүүрээ угаагаагүй Орос орон минь!” гэсэн шүлгийн мөрийг инээмсэглэн эш татаж байв.
Харин өчигдөр телевизээр олон нийтийн асуултад хариулах арга хэмжээнд оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хариу цохилт өгсөн байна.
Ингэхдээ Путин Лермонтовын шүлгийг гүйцээн бүтнээр нь уншаад, түүн дотрох “цэнхэр дүрэмт хувцастнууд” гэдэг үгийг онцлон “дашрамд дурдахад Европт манайхаас олон ‘цэнхэр хувцастнууд’ (орос хэлэнд ижил хүйстнүүдийг цэнхрүүд гэдэг) байдаг тул Порошенкогийн хувьд баярлах эрт байна. Тэр ядаж л өөрийгөө цэнхрүүдээс яаж хамгаалахаа бодох хэрэгтэй” гэж хошигножээ.
Тэр бас уг шүлгийг Кавказад алба хаахаар явж байхдаа Лермонтов бичсэнийг өгүүлээд, тухайн үед буюу 1841 онд Кавказ, Украин аль аль нь Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсныг сануулсан байна.
Мөн 2008 онд Жорж Бушийн хэлж байсан “Украин бол бие даасан улс биш” гэх үгийг энэ үеэр давтан хэлжээ.
ОХУ нь ижил хүйстнүүдийн эрхийг зөрчдөг талаараа байнга шүүмжлэл дагуулдаг. Хамгийн сүүлд Оросын нэг хэсэг болох Чечений БНУ-д 100 гаруй ижил хүйстнүүдийг баривчлан хорих ажиллагаа явуулсан хэмээн хүний эрхийн байгууллагууд мэдээлж байжээ.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
| https://ikon.mn/n/11ds |
11dt | Увс аймгийн Тариалан суманд 1,000 тонн мах бэлтгэх үйлдвэр барина | Г.Мөрөн, iKon.mn | 06/16/2017 14:30:00 |
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Увс аймагт ажиллах үеэрээ “Хүмэн нэгдэл” ХХК-ийн санаачлагаар Австри улсын “BERTSCH LASKA” компанийн тоног төхөөрөмж суурилуулан Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шавь тавих ёслолд /2017.06.11/ оролцлоо.
Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй аймгийн удирдлагууд болон нутгийн иргэд, малчдын төлөөлөл оролцлоо.
Энэхүү мах боловсруулах үйлдвэрийг 11 сарын хугацаанд барьж, ашиглалтад орсноор нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн малын мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Мөн малчидтай урьдчилан гэрээ байгуулж бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байна.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохыг зорьж байна.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор 70-80 ажлын байр шинээр бий болох юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, иргэдэд эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Мөн хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, нутгийн иргэд, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү махны үйлдвэр байгуулах ажил эхэлж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ | https://ikon.mn/n/11dt |
11du | АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №31 "Сондор Хилэн" төвийн багш С.Төмөрбат | ikon.mn | 06/16/2017 13:36:00 |
“Сондор хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат ШУУД дамжуулалтаар англи хэлний алсын зайны хичээлийг зааж байгаа билээ.
Тэрбээр аравдугаар сарын 5-ныг хүртэл Одоо үргэлжилж буй цаг, Өнгөрсөн цаг, Ирээдүй цаг, Ирээдүйд өнгөрсөн цаг гэсэн дөрвөн цаг нэмэлтээр заах юм байна.
Түүний 31 дахь хичээлийг хүлээн авч үзнэ үү.
https://www.facebook.com/iKonNews/videos/683227145196190/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
С.Төмөрбат багш өмнө нь англи хэлний анхан шатны нийт 29 хичээлийг заасан юм. | https://ikon.mn/n/11du |
11dv | Энэтхэгийн элэг, зүрх судасны эмч нар Монгол иргэдэд үнэгүй үзлэг оношилгоо хийнэ | А.Үлэмж, iKon.mn | 06/16/2017 13:01:00 |
Энэтхэгийн Jaypee эмнэлэг Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран ажиллаж, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болон элэг шилжүүлэн суулгасны дараах өвчтөнүүдийг удаан хугацаанд өвчингүй амьдрах боломжийг бүрдүүлэх хөтөлбөр бүрдүүлэн ажиллахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Jaypee эмнэлгийн эмч Рэнү Тяги "Jaypee эмнэлэг нь зүрх, бөөр, элэг, хавдар, гэмтэл, хоол боловсруулах эрхтэн судлал, эрхтэн шилжүүлэн суулгах олон төвүүдтэй. Манай эмч нар эрүүл мэндийн үйлчилгээг хүнлэг чанарын хамт үзүүлэх эрмэлзэлтэй. Яаралтай тусламжийн ажилчдын баг маань өвчтөнүүдэд өөриймсөг хандан, тэдний зовлонг ойлгон, үйлчилгээ үзүүлдэг.
Дэлхийн олон орноос өвчтөнүүд Jaypee эмнэлэгт ирж, эмчлүүлж, бидэнд итгэл үзүүлдэг. Эмнэлгийн болон яаралтай тусламжийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад зориулан анагаахын мэдлэгийн солилцох замаар Монголын эмнэлгүүдийг бүрэн дэмжих болно"гэв.
Jaypee эмнэлгийн Элэг шилжүүлэх багийн ахлагч, мэс заслын эмч Абхидип Чаудхари "Элэгний өвчлөлийн тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байна. ДЭМБ-ийн сүүлийн үеийн мэдээллээр элэгний өвчлөлийн тохиолдол дэлхийн дундажтай харьцуулахад Монголд өндөр байна. ДЭМБ-ийн мэдээллээр 10 нас баралтын 1 нь элэгний хорт хавдар эсвэл үүний урьдал өвчин болох циррозын шалтгаантай байна.
Монгол циррозын нас баралтаараа дэлхийд эхний 3-т орж байгаа нь вирусын гепатитийн тохиолдол өндөр байгаагийн үр дүн юм. Элэгний өвчин (В болон С вирусын шалтгаант гепатит) нь нас баралтын шалтгаанаар зүрхний титэм судасны өвчлөлийн дараа хоёрдугаарт орж байна.
Элэгний хавдар нь Монголд өндөр тохиолдолтой хавдар бөгөөд жилд 1,900 орчим хавдар оношлогдож байна. Монголын хавдартай өвчнүүдийн нас баралтын гол шалтгаан болох ба нийт хавдартай өвчтөнүүдийн зөвхөн 15 хувь нь мэс засал, эсвэл элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх, эмчлэгдэх боломжтой үе шатанд оношлогдож байна.
Jaypee эмнэлэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн бүх төрлийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийдэг. Мөн хүнд хэлбэрийн тохиолдлууд болон элэгний хоёр дэлбэн шилжүүлэн суулгалт, дахин элэг шилжүүлэн суулгах, АВО бүлэг таараагүй үеийн элэг шилжүүлэн суулгалт гэх мэт тохиолдлуудыг хийдгээрээ туршлагатай. Бидний амжилт өвчтөнүүдэд 96%, доноруудад 100%-тай байдаг" гэв.
Medzul Health-ийн Пради Раши "Бид ХСҮТ-тэй хамтран ажиллах гэрээ хийсэн. Энэхүү Санамж бичиг нь Монголын эмч болон яаралтай тусламжийн эмч нарыг сургах, тэдэнтэй мэдлэг, туршлагаа хуваалцах үүд хаалгыг нээх болно. Өмнө нь бид ХСҮТ-тэй голчлон элэг шилжүүлэн суулгах тал дээрх хамтран ажилладаг байсан. Харин одоо ХСҮТ-тэй бүх төрлийн хавдрын өвчлөлийн эмчилгээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Хүүхдийн зүрх судлалын хувьд ЭХЭМҮТ болон ШНУГТЭ-тэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Бид эдгээр эмнэлгүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Jaypee эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийг ашигладаг. Одоо Монголын эмч, яаралтай тусламжийн эмч нар Jaypee эмнэлэгт зочилж, олон төрлийн нарийн мэргэжлээр мэргэшсэн эмч нарын доор сургалтад сууж, ажиглагчаар оролцох боломжтой боллоо. Энэ нь Монголын эмчилгээний чанарыг дээшлүүлж, өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах болно" хэмээн ярилаа. | https://ikon.mn/n/11dv |
11dw | Хөрш орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын тэргүүнийг хүлээн авч уулзав | ikon.mn | 06/16/2017 13:18:00 |
Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн өдөр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Н.С.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
Хоёр хөрштэйгээ сайн нөхрийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг ч тэмдэглэв.
13 дугаар чуулганаар гурван улсын 350 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран ажиллах боломж, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх гарц зэргээ ярилцана. Эдгээрийг гурван улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн, бодлогоор дэмжиж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин хэллээ.
Гурван улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, хамтын ажиллагааг эхнээсээ дэмжиж ирсэнд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү Ерөнхий сайдад талархал илэрхийлэв. БНХАУ-д саяхан байгуулагдсан “Хятад-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”-т 150 гаруй аж ахуйн нэгж нэгдсэн байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ нийгэмлэгтэй холбоо тогтоож, хамтран ажиллах таатай боломж бүрдсэнийг хэлээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд анхаарахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх хамгийн чухал баримт бичиг нь “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр гэж үзэж байна. Тэрээр энэ хөтөлбөрийн хүрээнд гурван улс хамтран ажиллаж байгаа давуу талаа ашиглан бусад улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтран ажиллахад тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшил хэрхэн хамтран шийдвэрлэх зэргийг хэлэлцэж байна.
Мөн уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаан болох юм.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын нийт худалдааны 80 гаруй хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж байна. Тухайлбал ОХУ-тай хийсэн худалдаа 335 сая ам.доллар, БНХАУ-тай хийсэн худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад ОХУ-тай хийсэн худалдаа 46, БНХАУ-тай хийсэн худалдаа 51 хувиар өсөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| https://ikon.mn/n/11dw |
11dz | Говь компаний хандивын дансанд цугласан мөнгөний 50 хувийг ОБЕГ-т ХАНДИВЛАНА | Б.Дөлгөөн | 06/16/2017 13:51:00 |
Говь ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэр шатаж үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа билээ.
Үйлдвэрийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор иргэд, байгууллага, хөдөлгөөнүүдээс олон эерэг санал санаачлагууд гарч бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авахаас эхлээд бүхий л талаар дэмжихээ илэрхийлсээр байна.
Тэгвэл Говь ХК-ийн зүгээс албан ёсоор хандивын данс нээхээр болжээ. Хандивын данс нээж буйн гол шалтгаан нь олон нийтийн чин сэтгэлийг ашиглан, брэндийн нэрийг барьж элдэв луйвар залилан гарахаас болгоомжилж буй аж.
Ямартай ч сонгууль ойртож хар бараан мэдээлэл хаа сайгүй хөвөрч буй энэ цаг үед монголчууд шилдэг татвар төлөгч, ажил олгогч үндэснийхээ компаний төлөө сэтгэл зовнин нэгдэж буй нь олзуурхууштай юм.
Компаний мэдэгдэл
| https://ikon.mn/n/11dz |
11e | Ядуурал буурч, ажил эрхлэлт нэмэгджээ | Б.Яруу | 11/06/2013 16:35:00 |
Дэлхийн банкнаас өнөөдөр сэтгүүлчдэд Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн өөрчлөлтүүд болон төлөв байдлын талаар танилцууллаа
Дэлхийн банкнаас өнөөдөр сэтгүүлчдэд Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн өөрчлөлтүүд болон төлөв байдлын талаар танилцууллаа.
Манай улсын эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт нь ядуурал тодорхой хэмжээгээр буурсан, ажил эрхлэлт нэмэгдсэн гэв. Харин сөрөг үр дагавар нь төгрөгийн ханш савлагаатай, инфляци өсөх хандлагатай гэдгийг Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар ажиглагдсан ажээ.
Түүнчлэн Оюу толгойн үйлдвэрлэл эхэлснээр эдийн засгийн өсөлт 2013 онд хоёр оронтой тоонд байна гэсэн урьдчилсан тооцоог гаргаж байгаа юм байна.
| https://ikon.mn/n/11e |
11e1 | Монголд нээгдэж буй ОЛЛЕ явган аяллын замын нээлтийн үйл ажиллагаа болно | www.ulaanbaatar.mn | 06/16/2017 14:52:00 |
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, “Жежу Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Олле гэдэг нь Жежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежу арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Оллэ стандартын дагуу тэмдэглэгээ хийхдээ зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлана. Үүнээс гадна Оллэгийн үндсэн бэлгэ тэмдэг болох морь хэлбэртэй кансейг чиглэл заасан тэмдэг болгон ашигладаг. Оллэ явган аяллын замд байгалийн өнгө үзэмжийг өөрчлөх сандал, амрах цэгүүд зэрэг тохижилт хийдэггүй бөгөөд энэ нь хүмүүс алхахдаа байгальд ямар нэгэн ул мөр үлдээх ёсгүй гэдгийг илтгэх аж.
Явган аяллын замаар алхаж байгаа хүн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж, иргэдийн аж амьдралд бодит хувь нэмэр оруулах шаардлагатай гэж үздэг нь Оллэ стандартын гол онцлог. Жишээлбэл. Богд ууланд алхах хүмүүс аялалд гарахаас өмнө Хонхорт байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийж, орон нутагт орлого оруулдаг. Энэ нь “аялагчид зөвхөн гоё байгальтай газраар алхах дуртай байдаг” гэсэн дэлхий нийтийн нийтлэг хандлагыг өөрчилж, НИТАЖ-ыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна.
Өмнө Япон улсад нээгдсэн. Монгол улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байгаа ба Горхи Тэрэлжийн БЦГ, Богд уулын ДЦГ-т тус бүр нэг нэг чиглэлийг тогтоож, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах ажлыг эхлүүлсэн байна. 06 дугаар сарын 18, 19-нд Монгол Олле явган аяллын чиглэл нь нээгдэж, хүмүүс алхах ба зөвхөн нээлтийн арга хэмжээнд зориулж Солонгос улсаас 300 гаруй хүн ирж байна. Цаашид зөвхөн энэ замаар алхахаар Солонгос улсаас олон тооны жуулчид ирэх бөгөөд Монголчуудын хувьд мөн адил алхах дуртай газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/11e1 |
11e2 | БАРИМТАТ КИНО: Улаан тайгын байгал хамгаалагч | ikon.mn | 06/16/2017 16:18:00 | Хөвсгөл аймгийн Улаан Тайгын тусгай хамгаалалттай газрын байгал хамгаалагчийн талаар Ямаха-Мотор компани Тотал Мюзик компанитай хамтран 60 минутын баримтат киног найруулан бүтээжээ.
Уг бүтээлд Монгол үндэстний өв соёл, ахуйн амьдрал, байгаль эх дэлхийг хэрхэн хайрлаж хамгаалж байгаа талаар давхар харуулсан байна.
| https://ikon.mn/n/11e2 |
11e3 | ФОТО: Төв талбай дээр ипотекийн найман хувийн зээлийн талаар зөвлөгөө өгч байна | А.Үлэмж, iKon.mn | 06/16/2017 15:15:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Төрийн үйлчилгээг ард иргэдэд илүү ойрхон болгохын тулд салбарын яамууд өдөр алгасахгүй ээлж дараалан нээлттэй хаалганы өдөрлөгийг хийж байгаа юм.
Барилга, хот байгуулалтын салбарын өдөрлөгт очсоноор хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой юм. Мөн ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ явагдаж байна.
Өдөрлөгт салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм.
Түүнчлэн өдөрлөгт Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны борлуулалтыг дэмжин ажиллагч Орон сууцны бирж, Барилгын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэгч "Барилгачин групп", барилгын салбарын мэдээ мэдээллийг түгээгч "Барилга.МН" сэтгүүл, www.barilga.mn сайт оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагааг сонирхож ирсэн иргэдийн ихэнх нь орон сууцны үнэ өртөг болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийг сонирхохоос гадна, гэр хороололын дахин төлөвлөлт, цахилгаан дулаан, бохирын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж болох уу гэдэг талаараа харьяа салбарын зохион байгууллагчдаас асууж сонирхож байлаа.
Энэ мэт барилга, үл хөдлөх хөрөнгө, барилгын ханган нийлүүлэлт, орон сууцны үнэ ханшийн талаар бодит мэдээллийг авахыг хүссэн иргэд Барилга, хот байгуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөгийг зориорой. Өдөрлөг өнөөдөр маргааш үргэлжлэх юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11e3 |
11e4 | Дэлхийн Банкны шинэ төсөл цахилгаан түгээлтийг илүү найдвартай болгон, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлнэ | ikon.mn | 06/16/2017 15:36:00 |
Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс өнөөдөр баталсан нийт 54.4 сая ам.долларын санхүүжилттэй Эрчим хүчний салбарын төсөл - 2 нь цахилгаан түгээх компаниудын хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр тэдгээрт тулгамдаж буй гол асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Төслийн хүрээнд мөн нарны эрчим хүчийг хөгжүүлнэ.
“Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгох нь өрхийн амьдралыг сайжруулж, бизнесүүд өсч дэвжихэд тусална. Дэлхийн Банкны зүгээс тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг судлах, эрчим хүчний салбарыг бэхжүүлэх чиглэлээр Монгол улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна,” - хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон хэлсэн байна.
Цахилгаан түгээх сүлжээ өдгөө хуучирч, үр ашиггүй ажиллах болсноос үүдэн сүлжээний алдагдал нэмэгдэн, зарим тохиолдолд 25 хувьд хүрч байна. Бүсийн түгээх сүлжээ нь хүчин чадлынхаа дээд цэгт тултал ажиллаж байгаа бөгөөд засвар шинэчлэлт хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Төслийн санхүүжилтийг Багануур-Зүүн өмнөд бүс, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд зарцуулна. Эдгээр хоёр сүлжээ нь нийт 9 аймагт цахилгаан эрчим хүчийг түгээдэг байна.
Төслийн хүрээнд мөн Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс гаднах анхны томоохон хэмжээний нарны цахилгаан станцыг барин, алслагдсан хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 10 МВт-ийн хүчин чадалтай уг станц нь нийт эрчим хүчнийхээ 70 хувийг импортолдог баруун бүсийг хямд, цэвэр эрчим хүчээр хангах юм.
“Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хүвийг 2030 он гэхэд 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан нь сайшаалтай юм. Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин их нөөцтэй ба уг нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчний илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж байна,” – хэмээн Дэлхийн Банкны Эрчим хүчний салбарын ахлах мэргэжилтэн Питэр Жохансэн хэлэв.
Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын стратегийн сангийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ. | https://ikon.mn/n/11e4 |
11e8 | Оросууд Исламын улс бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсөн гэж мэдэгдлээ | Р.Төмөр, ikon.mn | 06/16/2017 15:46:00 |
Сирийн өмнөд хэсгийн Ракка хотыг бөмбөгдөх үеэрээ Исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль Багдадигийн амийг хөнөөсөн байх өндөр магадлалтай байгааг ОХУ-ын батлан хамгаалах яам саяхан мэдэгдлээ.
Яамны мэдэгдэлд тавдугаар сарын сүүлээр явуулсан агаарын ажиллагааны үр дүнг баталгаажуулах үеэр дээрх мэдээллийг илрүүлсэн гэжээ. Тавдугаар сарын 28-нд Исламын улс бүлэглэлийн удирдагчдын уулзалт болж байгаа тухай тагнуулын мэдээллийн дагуу агаарын ажиллагааг зохион байгуулсан юм байна.
“Олон янзын эх сурвалжаас авсан мэдээллүүдийн баталж байгаагаар уг уулзалтад Абу Бакр Аль Багдади оролцож байжээ” хэмээн РИА Новости агентлаг албаны сувгаас уламжилжээ. Уулзалтад оролцогсдыг бүрэн устгасан гэж Оросын зэвсэгт хүчин үзэж байгаа гэнэ.
Багдади нь 2014 оны зун Сири, Иракийн газар нутгийг эзлэн Исламын халифат улс байгуулж байгаагаа дэлхий нийтэд зарлаж, анх олны танил болсон этгээд юм. Өмнө нь түүнийг алагдсан тухай батлагдаагүй мэдээлэл хэд хэд тарж байсан ажээ.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/11e8 |
11e9 | Их Британийн Элчин Сайдын Яам хатан хааныхаа 91 насны ойг тэмдэглэлээ | Б.Ану | 06/16/2017 15:54:00 |
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс энэ жил Хатан хаан II Элизабетийн 91 насны ойг тэмдэглэж байна. Тэрбээр 1952 онд хаан ширээг залгамжилсан ба Британийн болоод дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд сууж буй Хатан хаан юм.
Улаанбаатар дахь Британийн Элчин Сайдын Яам энэ сарын 15-д Хатан Хааны төрсөн өдрийг төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесийн салбарынхан, Британид төгсөгчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй тэмдэглэлээ.
Элчин сайд Катрин Арнолд ‘’Та бүхнийг хүрэлцэн ирж Хатан Хааны төрсөн өдрийг тэмдэглэж буйд баяртай байна. Төрсөн өдөр бол онцлох мөч юм. Британи-Монголын харилцаанд өнгөрсөн жил онцлон тэмдэглэх олон үйл явдал боллоо. Поло тэмцээн, зэрлэг ан амьтдын хулгайн ан болон худалдаалахтай тэмцэх, экспортын стандартыг сайжруулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих ажлууд зэрэг Британи, Монгол улсуудад төдийгүй дэлхийд чухал хамааралтай олон зүйлс дээр хамтран ажиллаж байна‘’ гэлээ.
Энэ үеэр Британийн алдарт инноваци, технологи, боловсрол болон соёлыг онцлон тэмдэглэсэн ба тус баярын хүлээн авалтыг Портмейрон, Рэнж Ровэр, Холидэй Инн зэрэг Британийн компаниуд ивээн тэтгэжээ. Төрсөн өдрийн бялууг Элчин сайд, Катрин Арнолд, УИХ-н гишүүн С.Батболд болон what3words хаягжуулалтын систем ашиглан Британийн Гадаад Хэргийн Яамны Төрийн нарын бичгийн даргаас урилга хүлээн авсан Цэсэндолгор гуай нар зүссэн талаар Британийн Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.
| https://ikon.mn/n/11e9 |
11eb | "Улс хоорондын ачаа тээвэрлэлтэд 1,500 орчим жолооч шаардлагатай байгаа" | С.Бадрал, iKon.mn | 06/16/2017 16:11:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Автотээврийн үндэсний төв, “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвтэй хамтран зохион байгуулсан “АЖЛЫН БАЙР - АМЬДРАЛЫН БАТАЛГАА” сэдэвт өдөрлөгийн үеэр ажил хайгч 75 иргэнийг бүртгэн авч, аж ахуйн нэгж байгууллагын сул орон тоонд 53 иргэнийг зуучилсан бөгөөд мэргэшсэн жолоочийн шалгалт авч үнэмлэхийг олголоо.
Мөн жолоочийн ур чадвараа дээшлүүлэх гэж буй жолооч, тээвэрчдээ дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлэн мэргэшсэн жолооны сургалтын 9 байгууллагатай хамтран ажилласан юм.
Энэхүү ажлын байранд бүртгэх, зуучлах үйл ажиллагаа нь цаашид хэрэгжих бөгөөд иргэд, тээвэрчид та бүхэн “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвд хандан тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлуулан ажиллах боломжтой боллоо.
Дашрамд дурдахад улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцох 1,500 орчим жолооч шаардлагатай байгаа бөгөөд 1.5-2 сая төгрөгийн цалинтай ажилладаг юм байна.
Ажлын байрны мэдээ, мэдээллийг http://www.jobagency.mn/ цахим хаягаар болон “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвийн 9910-9153, 8820-0017, 9664-2923 утсаар лавлахыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө. | https://ikon.mn/n/11eb |
11ec | ЗӨВЛӨГӨӨ: Төмөр дутагдах нь цус багадалт үүсэх шалтгаан болдог | ikon.mn | 06/17/2017 10:10:00 |
Цус багатай байна төмрийн бэлдмэл уух шаардлагатай гэдэг үгийг эмэгтэйчүүд ялангуяа эхчүүд жирэмсэн үедээ их сонсож байсан биз.
Яагаад заавал төмрийн бэлдмэл уух ёстой вэ? Төмөр хүний биед ямар хэрэгтэй вэ? Энэ бүхний хариултыг өнөөдрийн нийтлэлээрээ та бүхэнд өгөх болно.
Төмөр хэмээх металл бидний биед тодорхой хэмжээгээр агуулагддаг. Агуулагдаад зогсохгүй маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Биед дутагдах юмуу илүүдвэл цус багадалтаас эхлэн олон хямрал үүсдэг билээ.
Төмөр хүний биед 3,5-4.5 г агуулагддаг. Үүнээс цусны 2/3, элэг, дэлүү, булчин тархины 1/3-т нь төмөр байдаг.
ТӨМӨР ИЙМ ҮҮРЭГТЭЙ:
Хүчилтөрөгчийг тээвэрлэх, хадгалах: Цусны улаан эсийн уураг болох гемоглобин нь төмөр байдаг бөгөөд уг төмөр нь хүчилтөрөгчийг өөртөө холбон уушги болон бусад эд эрхтэнд хүчил төрөгчийг хүргэдэг.
Бодисын солилцоо: Олон фермент бодисын солилцоонд төмөр оролцдог.
Холестерины солилцоо;
Элгэнд хортой бодисуудыг задлах;
Цус үүсэх үйл ажиллагаанд;
Нян вирусын халдварын үед биеийн дархлааны систем хариу үзүүлэхэд ;
Энергийн соилцоонд оролцоно
Бамбай булчирхайн гормоны үйл ажиллагаа, бодисын солилцоо хэвийн байхад төмөр хэрэгтэй.
ТӨМӨР ХЭР ИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Эрэгтэй хүнд 1 хоногт дунджаар 10 мг, эмэгтэй хүнд 15-20 мг, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд 18 мг төмөр шаардлагатай байдаг. Би хоногт хамгийн дээд талдаа 45 мг төмөр зарцуулдаг.
Жирэмсэн үед төмөр зарцуулалт ердийнхөөс нэмэгддэг бөгөөд жирэмсний сүүлийн хагс болон төрсний дараах эхний 2-3 сард төмрийг нөхөх эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
ЯМАР ХҮНС ТӨМРӨӨР БАЯЛАГ ВЭ?
Махан бүтээгдэхүүнээс төмрийг 40-50 %, загасан төрлийн хоолноос 10 % авах боломжтой. Доорхи бүтээгдэхүүнүүд төмрөөр маш баялаг байдаг. Төмөр махан бүтээгдэхүүнд маш их агуулагддаг тул цагаан хоолтнууд цус багадалтанд өртөх эрсдэл өндөртэй.
Мах, тахиа, гахайн элэг, үхрийн бөөр, зүрх, элэг өндөгний шар;
Самар;
Төмс, өнгөт болон цэцэгт байцаа, яншуй
Вандуй;
Хатаасан цагаан мөөг
Тоор, чангаанз, алим, чавга, үзэм
ТӨМӨР ДУТАГДАЛ
Хоногийн төмрийн нөхөгдөх хэмжээ нь 1 мг-аас доош орсон бол дутагдал гэж үздэг.
Төмөр дутагдах шалтгаанууд:
Хоолрроо хангалттай хэмжээний төмөр авахгүй байх. Өөрөөр хэлбэл төмрийн агууламж багатай хоол хэрэглэх
Жирэмсэн болон хөхүүл үед төмрийн хэрэгцээ ердийнхөөс ихсэх
Гэмтэл, цус алдах, шархлаа өвчнүүд, биений юм хэт их ирэх, биеийн хүчний ачаалал зэрэг шалтгааны улмаас төмөр алдагдах
Ходоод гэдэсний өвчний улмаас төмрийг шимэгдүүлж хүлээн авах нь муудах
Цагаан хорхойтох
С витамины солилцоо алдагдах
Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрах
Е витамин, кальци, цайр зэрэг элементийн илүүдэл болох
Хүчлийн хордлогод орох.
Төмөр дутагдсаны шинж тэмдэгүүд
Төмөр дутагдсанаас эд эрхтэнд цус хангамжийн хомсдолд орж цус багадалт үүсдэг.
Толгой эргэх, толгой өвдөх зовиур гарч ирдэг
Амтлах мэдоэмжинд өөрчлөлт орно хэл хуурайшна. Төмөр дутагдснаас хэлний амт мэдрэх үүрэгтэй эсүүдп хатингаршсанаас шалтгаалаад амтлах мэдрэхүй буурдаг.
Хоолны дуршил багасна
Ядрана бие суларна, булчин сулрана
Анхаарал муудна
Хүүхдийн биеийн болон оюуны хөгжил зогсоно
Дархлаа муудсанаас өвчинд өртөмтгийн болно
Хумсны хэлбэр өөрчлөгдөнө.
Биеийн халуун хэвийн хэмжээнээс буурна
Бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрана
ТӨМРИЙН ИЛҮҮДЭЛ АЮУЛТАЙ
Хоногт 200 мг аас дээш төмөр бие хуралдсан тохиолдлыг төмрийн илүүдэл гэж үздэг.
Илүүдэл үүсэх шалтгаан:
Нойр булчирхай, элэг, дэлүүний өвчин, архаг архидалт
Төмрийн солилцоо алдагдах
Төмөр илүүдсэний шинжүүд:
Толгой эргэнэ, толгой өвдөнө, хүч суларна, ядрана
Арьсан дээгүүр сэвх үүсч эхэлдэг.
Дотор муухайрна, бөөлжис цутгана, ходоодны тус газар өвдөнө, өтгөн хатна эсвэл суулгана
Хоолны дуршил буурч турна
Элэгний дутагдал бий болно
Чихрийн шижин, үений үрэвсэл, судас хатуурах болон элэг, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл бий болно
Дархлааны систем мууддаг
| https://ikon.mn/n/11ec |
11ed | Интернэт болон утас харгалзахгүй төлбөр тооцооны төгс шийдэл МОБАЙЛ БАНК 2.0 | СУРТАЛЧИЛГАА | 06/16/2017 16:55:00 | Урин дулаан цаг ирж, амралт зугаалгын үе эхэллээ. Энэ үед танд банкны хэрэгцээ шаардлага гарч байна уу?
Интернэтэд холбогдон хэн нэгэн рүү гүйлгээ хийх шаардлага үүсч байна уу? Тэгвэл эдгээр асуудлуудыг шийдсэн Монгол улсын утасны сүлжээнд холбогдсон аль ч газарт *1912# тусгай дугаар руу залгахад л банкны бүх төрлийн гүйлгээг ямар ч саадгүй, бас ШИМТГЭЛГҮЙ хийх боломжтой боллоо.
Энэ бол USSD технологит суурилсан КАПИТАЛ БАНКНЫ МобайлБанк 2.0 үйлчилгээ бөгөөд эрхэм харилцагч та интернэтэд холбогдолгүйгээр бүх төрлийн гар утаснаас үүрэн телефоны сүлжээг ашиглан банкны үйлчилгээг авах боломжтой.
МОБАЙЛ БАНК 2.0 НЬ:
Дансны үлдэгдэл харах;
Дансны сүүлийн 3 гүйлгээний хуулгыг орлого зарлагаар нь ангилан харах
Гүйлгээ хийх;
Өөрийн данс хооронд;
Капитал банкны данс хооронд;
Бусад банкны данс хооронд;
Ханшийн мэдээ авах;
Мобикомын үйлчилгээ;
Төрөл бүрийн нэгж авах;
Ярианы төлбөр төлөх;
Дата багц авах;
Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарна. МОБАЙЛ БАНК 2.0
| https://ikon.mn/n/11ed |
11ee | Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо | ikon.mn | 06/16/2017 16:57:00 |
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд өчигдөр боллоо.
Бүх цэргийн их хар сүлд гэдэг бол туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл бидний сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж шүтдэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм.
гэдэг бол туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл бидний сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж шүтдэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлэв.
Бүх цэргийн хар сүлдний их сүлдэчийн командаар Бүх цэргийн Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд залахад цэргийн албан хаагчид ёслон хүндэтгэж, хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэж байлаа. Их сүлдэч зул, арц хүж асаан сүлдэндээ гурвантаа мөргөхөд төрийн хожин “Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхэл, сүлдэнд ниндар өргө, зул өргө, утлага өргө, идээ өргө, сархад өргө” командуудыг өгөв.
Дараа нь “Бүх цэргийн Их хар сүлдэнд өчил өч” командаар их сүлдэч өчил уншихад тайлгад оролцогчид малгайгаа авч баруун өвдөг дээрээ сөхөрч суун Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ.
Өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавив.
Өчил дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө.
Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар дараа нь Их хар сүлдэнд шүүс, цацал өргөв. Төрийн хонжины командаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа цэргийн тангараг уншиж, оролцогчид давтан хэлэв.
Монгол Улсын төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар Бүх цэргийн Их хар сүлдэнд сөгдөн адис авав. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдэж Их хар сүлдийг цэнгүүлэн тайх тайлгын ёслол өндөрлөв.
Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлдэж байна. Энэхүү уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг юм. Ард нь Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Тулуйн төрсөн газар бий гэдэг. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм. | https://ikon.mn/n/11ee |
11eg | "Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 06/16/2017 17:56:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:56 2017/06/16
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.06.16/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу:
10-18-30-25-31-6 +28
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
3-0-2-0-5-3
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
4-0-0-0
2-р зэргийн хонжворын хариу:
6-3-1-5
3-р зэргийн хонжворын хариу:
9-8-8-3
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:06 2017/06/16
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн /2017.06.16/ ээлжит тохирол эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/683295945189310/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:56 2017/06/16
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.06.16/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу:
10-18-30-25-31-6 +28
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
3-0-2-0-5-3
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
4-0-0-0
2-р зэргийн хонжворын хариу:
6-3-1-5
3-р зэргийн хонжворын хариу:
9-8-8-3
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/11eg |
11eh | ЛОНДОНЫ ГАМШИГ: Засвар гүйцэтгэгчид 5,000 фунт стерлинг хэмнэх гээд шатамхай материал ашиглажээ | Р.Төмөр, ikon.mn | 06/16/2017 17:15:00 |
Саяхан галд өртөж оршин суугчдынхаа аминд хүрсэн Лондон хотын “Grenfell Tower” цамхагийн гадаад өнгөлгөөнд шатамхай, хямд хавтан ашигласан нь ил болжээ. Reynobond брэндийн хөнгөн цагаан бүрээстэй ийм хавтанг АНУ-д ашиглахыг хориглосон байдаг аж.
Гэтэл Британид хориглогдоогүй гэдэг шалтгаанаар өнгөрсөн онд орон сууцны гадна засварыг гүйцэтгэхдээ ийм хавтангаар бүрсэн юм байна. Бүрсэн хавтангийн метр.кв бүр нь 22 фунт стерлингийн үнэтэй байжээ. Гэтэл үүнээс 2 фунт стерлингээр илүү үнэтэй нь шатдаггүй материалтай байсан байна.
Ийм хэмнэлт хийснээр Лхагва гарагт уг орон сууц бүрэн шатаж, одоогоор амиа алдсан хүний тоо 17 хүрээд байгаа бол цаашдаа 100 гаруй болж нэмэгдэхээр байгаа юм.
1974 онд баригдсан “Grenfell Tower” орон сууцны засварт ашигласан Reynobond брэндийн хавтан нь гурван төрөл байдаг гэнэ. Хамгийн хямд нь дотор талдаа шатамхай хуванцар давхаргатай бол үнэтэй хоёр төрөл нь галаас хамгаалагдсан материалтай байжээ.
АНУ дахь Reynobond фирмийн төлөөлөгчийн мэдээлснээр Лондоны цамхагт ашигласан хавтан нь политен голтой буюу “PE” төрлийн гэж нэрлэгддэг юм байна. Гэтэл уг хавтанг галын эрсдэлтэй гэж үзэн Америкт өндөр байшингуудад хэрэглэхийг хориглодог ажээ.
Зөвхөн цөөн давхар, орон сууцны бус зориулалттай байгууламжуудад ашигладаг гэнэ. “Grenfell Tower” цамхагийн гадна хэсэгт 2,000 метр.кв хавтан ашигласан гэвэл хэмнэсэн дүн нь ердөө 5,000 фунт стерлинг болж байгаа аж. Ийм хэмжээний мөнгийг нэмж гаргасан бол өнөөдрийнх шиг ийм гамшиг тохиохгүй байсан байна.
“PE” төрлийн хавтан Британий стандартад нийцдэг бол Германд “шатамхай” материал гэж үзэн хориглодог ажээ.
Лондон хотын иргэд хотын захиргаанд хандаж, өөрсдийн амьдарч байгаа байрны галын эрсдэлд санаа зовж байгаагаа илэрхийлж эхэлсэн байна. BBC сувгийн мэдээлснээр Британи даяар одоо цамхаг ангилалд багтах 4,000 орчим өндөр байшин байгаа гэнэ. Эрх баригчид дээрх барилгуудын гадаад заслын материалд шалгалт хийж эхэлжээ. Парламент дахь сөрөг хүчин болох Лэйборист намынхан өчигдөр “Grenfell Tower” барилгад ашигласан материалыг Британи даяар хориглохыг уриалж, засварыг захиалсан, гүйцэтгэсэн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг шаардсан байна.
Эх сурвалж: DailyMail
| https://ikon.mn/n/11eh |
11ej | БАЙР СУУРЬ: Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн XIII чуулганы үр дүн | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 06/16/2017 17:51:00 |
Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн XIII нэгдсэн чуулганы үр дүнгийн талаар өнөөдөр Монгол, Орос, Хятадын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын 14 бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын нийт 60 төлөөлөгч, БНХАУ-ын 10 бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нийт 50 төлөөлөгч хүрэлцэн ирж, оролцжээ.
"Чуулганаар эдийн засгийн коридорыг тойрсон асуудлыг түлхүү хэлэлцлээ"
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Хурлын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл сайжирч байгааг даган хөрөнгө оруулалт, техник технологи, санхүүгийн хамтын ажиллагаанд хамтран ажиллах хүсэл тэмүүлэл манай бизнесмэнүүдэд байгаа нь харагдлаа.
Чуулганаар эдийн засгийн коридорыг тойрсон асуудлыг түлхүү хэлэлцлээ. Мөн салбар хоорондын уулзалт, гэрээ хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсан.
Өнөөдрийн хуралдааны үр дүнд бизнесийн уулзалтууд маш амжилттай явагдаж, 300 гаруй бизнесмэн санал бодлоо солилцлоо” гэлээ.
"Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллавал ирээдүйтэй байна"
ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Н.Катырин “Төлөөлөгчид маань хоёр компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 14 санамж бичгийг баталлаа.
Бидний ажлын гол зорилт бол танхимууд болон бизнесмэнүүдийн хооронд холбоо тогтооход чиглэж байсан. Чуулганаар энэ зорилгодоо хүрсэн гэж бодож байна.
Энэ удаагийн чуулганыг маш сайн зохион байгуулсан МҮХАҮТ-нд талархснаа илэрхийлье.
Бид Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллавал ирээдүйтэй байна гэж харж байгаа. Мөн эрчим хүчний салбарт хамтран ажиллахад чиглэж байна.
Гурван улсын гол чухалчилж байгаа асуудал бол бусад зах зээлд чанартай бүтээгдэхүүн гаргах юм” гэв.
"Чуулганы үр дүн гурван улсын эдийн засаг, бүс нутгийн харилцаанд маш сайн нөлөө үзүүлнэ"
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу “13 дахь жилдээ гурван улсын энэхүү чуулганыг амжилттай зохион байгуулж байна.
Хятадын талаас оролцож байгаа бүс нутгийн төлөөлөл Монгол Улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэхүү нэгдсэн чуулганы дүнд гурван улсын танхим хоорондын харилцаа, гурван улсын эдийн засаг, бүс нутгийн харилцаанд маш сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
Уг арга хэмжээг МҮХАҮТ-аас маш нарийн дэгтэй зохион байгуулсан” хэмээв.
Уулзалтын хүрээнд “Монгол, ОХУ, БНХАУ-ын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн механизм", “Танхимууд орон нутгийн Засгийн газартай хамтын ажиллагааны дэвшилтэт шинэлэг саналаар туршлага солилцох нь” зэрэг бизнес хэлэлцүүлэг болжээ.
Түүнчлэн уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, газрын тосны импорт, барилга, тээвэр, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон бизнес зэрэг асуудлаар салбар хуралдаанууд болж тодорхой саналууд яригджээ.
Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн XIV нэгдсэн чуулган ирэх жил БНХАУ-д зохион байгуулагдах юм байна. | https://ikon.mn/n/11ej |
11ek | Монгол Улсад хар тамхи илрүүлэх техник хэрэгсэл өглөө | ikon.mn | 06/16/2017 17:53:00 |
АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Экспортын хяналт болон хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зориулж хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, техникийн дэмжлэг үзүүллээ.
Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран НҮБ-ын 1,540 дүгээр тогтоолийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын хил, гаалийн байгууллагын чадавхийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зэргээр идэвхитэй хамтын ажиллааг хөгжүүлж байна.
Арга хэмжээнд Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг нар оролцов.
Эх сурвалж: ГХЯ | https://ikon.mn/n/11ek |
11el | НӨАТ: Найман хүн дөрвөн сая төгрөгийн эзэн болов | Б.Ану | 06/18/2017 20:58:00 |
НӨАТ-ын ээлжит сугалаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Өнөөдрийн тохирлоор тавдугаар сард хэвлэгдсэн 21 сая баримтаас бүртгэгдсэн 12 сая гаруй баримт сугалаанд оролцож 13,108 хүн азтан болжээ.
АЗЫН ДУГААР: 67 87 85 08
СУПЕР ШАГНАЛЫН ДУГААР: 93 94 18 88
Тохирлоор азын дугаар таарсан баримттай 11,813 хүн 20 мянган төгрөг, 1,147 хүн 100 мянган төгрөг, 140 хүн 500 мянган төгрөг, найман хүн дөрвөн сая төгрөг, 0 хүн 20 сая төгрөг, 0 хүн 100 сая төгрөгийн азтан болов.
Харин супер шагнал болох 300 сая төгрөгийн эзэн тодорсонгүй.
Дараагийн азтан шалгаруулах тохирол долоодугаар сарын 16-нд болох юм байна. | https://ikon.mn/n/11el |
11en | Замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах аян эхэллээ | ikon.mn | 06/17/2017 10:00:00 |
Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ.
Аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, ослоос урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд үзлэг, үнэлгээ хийх юм.
Мөн засаж сайжруулах, стандартын шаардлага хангуулахаас гадна замаас шалтгаалсан ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг суурилуулах юм байна. Эдгээр ажлуудыг орон нутгийн зам хариуцагч компани, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудтай хамтран гүйцэтгэх аж. Тус ажил хэрэгжсэнээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, осол аваар буурах ач холбогдолтой.
Зам, тээврийн хөгжлийн яам, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, зам хариуцагч байгууллагууд, орон нутгийн Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу газар дээр нь ажиллаж, тэмдэгт тавигдах стандарт, тэмдэгийг байршуулахад анхаарах зүйлс, одоогийн байгаа тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хэмжилт хийж, тэмдэгний хэмжээс, өнгө будагны стандарт, гэрэл ойлгогч туузны стандарт, тэмдэгийн үйлчлэх хүрээ, хэд хэдэн тэмдэг тавьсан тохиолдолд хэрхэн зөв байрлуулах зэрэг заавар зөвлөмжийг өгч ажиллах юм.
Зам хариуцагч байгууллагууд засвар арчлалтын ажлаас гадна тэмдэг, тэмдэглэгээний ажилд онцгой анхаарч, шаардлагатай газруудад анхааруулах, мэдээлэх тэмдэг тавьж, дохионы төмөр бетон шонг суурилуулах, засварлах, будах, гэрэл ойлгогч наалтыг шинэчлэх, замын хэвтээ тэмдэглэгээ хийх, стандартын бус хурд сааруулагчыг зайлуулах, шаардлагатай газруудад шинээр тавих, ган туузан хашлага байрлуулах, гэрэл ойлгогч наах, гүүрүүдийн босоо тэмдэглэгээг сайжруулах, хашлага хайсыг засварлах зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ажлуудыг “Замын тэмдэг” MNS4597:201, “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслийг хэрэглэх дүрэм” MNS4596:2014 дүрэм стандартын дагуу хийж гүйцэтгэх аж.
Эх сурвалж: ЗТХЯ | https://ikon.mn/n/11en |
11eo | Япон, Хойд Солонгосын дипломатчид Монголд ”хальт” уулзжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/17/2017 09:19:00 |
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр Япон, Хойд Солонгосын дипломатчдад товчхон уулзах боломж гарсан тухай Японы гадаад хэргийн яам Баасан гарагт мэдээлсэн байна.
Тус яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан товчооны ерөнхий захирлын орлогч Шигэки Такизаки, Хойд Солонгосын гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн дэд захирал Ри Ён Пил нар Пүрэв гарагт уулзалджээ. Уулзалтын үеэр Японы тал Пёньяны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг тэвчихгүй гэдгээ мэдэгдэж, 1970-1980-аад оны үед Хойд Солонгосын тагнуулын албаныханд хулгайлагдсан Япон иргэдийг буцааж шилжүүлэхийг хатуу шаардсан гэнэ.
Нийтдээ 17 иргэнийг нь Хойд Солонгос хулгайлсан гэж Японы засгийн газар үздэг. Хоёр орны хоорондын харилцааг хэвийн болгоход саад болдог нэг гол асуудал нь хулгайлагдсан иргэдийн асуудал гэгддэг ажээ.
Эх сурвалж: mainichi.jp
| https://ikon.mn/n/11eo |
11ep | Онлайн худалдааны Амазон компани түүхэндээ хамгийн том наймааг хийлээ | Р.Түвшин, iKon.mn | 06/17/2017 09:49:00 |
Америкийн онлайн худалдааны аварга Амазон компани Whole Foods Market Inc компанийг $13.7 тэрбумаар худалдаж авах гэж байгаагаа Баасан гарагт албан ёсоор зарлалаа.
Ингэснээр Амазон компани олон зуун салбар дэлгүүртэй хүнсний сүлжээний бизнесийг эзэмшиж, зөвхөн онлайн дэлгүүр байхаа больж байгаа юм. Whole Foods Market нь Америк, Канад, Их Британи даяар сүлжээтэй, органик хүнсний сүлжээ. Тус компанийн нэгж хувьцаа бүрт Амазон $42 бэлнээр төлөхөөр тохиролцсон байна.
Энэ бол Амазоны түүхэнд хийж байгаа хамгийн том бизнесийн худалдан авалт болж байгаа юм. Наймааны дараа Whole Foods Market компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жон Макэй гүйцэтгэх захирлаар үлдэж ажиллахаар болжээ.
Энэхүү мэдээлэл гарсны дараа сүлжээ дэлгүүрийн бизнесүүдэд доргилт үүсгэсэн байна. Баасан гарагт Wall-Mart-ийн хувьцааны үнэ 7.1 хувиар, Kroger Co компанийн хувьцааны үнэ 17 хувиар тус тус унаж, угаас хүндрэлтэй байгаа сүлжээ дэлгүүрүүдийн хувь заяанд хөрөнгө оруулагчид санаа зовж эхэлжээ.
Whole Foods Market-ийн хувь эзэмшигчид сүүлийн үед Жон Макэйг компаниа зарахыг шаардсаар байсан нь ийнхүү үр дүнд хүрч байна.
Дээрх наймаа нь сүлжээ дэлгүүрийн бизнес цаашдаа дангаар амьдрах боломжгүй болж байгааг харуулж байгаа юм. Амазон тус компанид технологийн шинэчлэл хийж, онлайн дэлгүүрийнхээ үйл ажиллагааны нэг хэсэг болгох нь гарцаагүй болжээ.
Тухайлбал тэд онлайн худалдааны хүргэлтийг физик дэлгүүрүүдийн сүлжээгээр хийвэл хурд нь нэмэгдэх магадлалтай байгаа юм. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг онлайнаар зарахад энэ нь хамгийн оновчтой шийдэл болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Whole Foods Market компани АНУ, Канад, Британи даяар 460 гаруй салбар дэлгүүртэй, жилд $16 тэрбум орчмын орлоготой ажилладаг ажээ. Амазон компани 2014 онд видео тоглоомын үйлчилгээний Twitch Interactive компанийг $970 саяар худалдан авч байсан нь тус компанийн хамгийн том наймаанд тооцогддог байв.
Эх сурвалж: Bloomberg
| https://ikon.mn/n/11ep |
11eq | Германы хилээр орж ирсэн асар их хэмжээний “Fidget Spinner”-ийг хурааж, устгалаа | Р.Түвшин, iKon.mn | 06/17/2017 10:16:00 |
Саяхан Германы хил гаалийнхан 35 тонн орчим хэмжээтэй “Fidget spinner” тоглоомыг хүүхдүүдийн аюулгүй байдалд халтай гэж үзэн хураан авсан байна. Сүүлийн хэдэн сарын турш хүүхэд багачуудын дунд ихэд түгээд байгаа гар дээрээ эргэлдүүлдэг энэхүү наадгайны эсрэг авсан анхны бөгөөд томоохон арга хэмжээ энэ болж байна.
Германы гаалийн албаны мэдэгдэж байгаагаар Хятадаас орж ирсэн эдгээр наадгайнууд нь эргэлдэх явцдаа эд ангиуд нь салж үсрэн эрсдэл үүсгэх боломжтой, аюулгүй ажиллагааны заавар, мэдээлэлгүй тул хураан авч устгахаар болсон гэнэ.
Fidget Spinner гэгддэг энэхүү наадгай нь одоогоор Амазон онлайн дэлгүүрийн хамгийн их эрэлттэй 15 тоглоомын 10-ыг бүрдүүлж байна. Сарын өмнө бүр эхний 16 байрыг бүрэн эзэлж байжээ.
Анх зах зээлд гарахдаа хүүхдийн сэтгэл санааг тайвшруулж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг, ялангуяа анхаарал сарних эмгэгтэй, аутизмтай хүүхдүүдэд тустай гэж сурталчилж байсан ч энэ нь албан ёсоор батлагдаагүй юм.
Хүүхдүүд наадгайд хэт автах болсноос зарим сургуулиудад хориглоод байгаа ажээ.
Германчуудын дээрх алхам орон орны олон багш, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн үйлдэл болж байгаа гэнэ.
Эх сурвалж: AP, Quarz
| https://ikon.mn/n/11eq |
11er | Америкийн байлдааны хөлөг ачааны хөлөгтэй мөргөлдсөн осол Японы эрэгт гарлаа | Р.Төмөр, ikon.mn | 06/17/2017 10:39:00 |
АНУ-ын тэнгисийн байлдааны хөлөг онгоц “USS Fitzgerald” Филиппиний далбаатай ачааны хөлөгтэй мөргөлдсөн осол өнөөдөр өглөө Японы эргийн ойролцоо гарлаа.
Ослын улмаас хөлгийн ахмад болон өөр нэг усан цэрэг бэртэж, долоон усан цэрэг сураггүй болоод байна. Японы баруун өмнөд эргийн Ёкосука боомтоос 103 км зайнд гарсан ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.
Одоогоор Японы эргийн хамгаалалтын хөлгүүд, нисдэг тэрэг аврах ажиллагаанд оролцож байна. Филиппиний далбаатай ачааны хөлөг нь 29,060 тонн жинтэй, 222.6 метр урттай аж. Энэ нь USS Fitzgerald хөлгийн 8,900 тонн жингээс бараг гурав дахин их гэсэн үг.
АНУ-ын байлдааны хөлгүүд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт дарамт үзүүлэх зорилгоор Япон болон Солонгосын хойгийн усанд бөөгнөрөөд байгаа. Осол гарсан Ёкосука орчим нь Японы хамгийн том хоёр боомт болох Токио, Иокохамагийн хооронд ачаа тээвэрлэгддэг хөл хөдөлгөөн ихтэй зам юм.
Эх сурвалж: Japan Times
| https://ikon.mn/n/11er |
11es | Кубатай байгуулсан Обамагийн гэрээг Трамп хүчингүй болголоо | Р.Төмөр, ikon.mn | 06/17/2017 10:57:00 |
Олон жил дайсагналцаж ирсэн АНУ-Кубын хоорондын уур амьсгалыг зөөлрүүлсэн өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн зүтгэлийг Дональд Трамп үгүйсгэлээ.
Баасан гарагт Майамид мэдэгдэл хийхдээ Дональд Трамп өмнөх засаг захиргааны гэрээг “зөвхөн Кубад ашигтай, аюултай, буруу” тохиролцоо гэж нэрлээд цуцалж байгаагаа зарлажээ.
“Яг одооноос эхлэн өмнөх ерөнхийлөгчийн Кубатай байгуулсан зөвхөн нэг талдаа ашигтай гэрээг би цуцалж байна. Бид АНУ болон Кубын ард иргэдэд илүү ашигтай байх гэрээг шинээр байгуулна” хэмээн Трамп хэлсэн байна.
Тэрээр бүх улс төрийн хоригдлоо суллан, үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэдэг болж, улс төрийн олон намыг зөвшөөрөн, чөлөөт сонгууль явуулах хүртэл нь Хаванад үзүүлэх хоригоо цуцлахгүй гэж мэдэгджээ.
Гэхдээ Обамагийн үед Хаванад нээгдсэн АНУ-ын элчин сайдын яамыг хаахгүй бололтой. Трамп “Америк үргэлж эрх чөлөөний талд байна. Кубын ард түмнийг эрх чөлөөтэй болгохыг Америк үргэлж дэмжинэ” гэж үгээ дуусгажээ.
Тэр бас өөрийг нь сонгуульд ялахад дэмжлэг үзүүлсэн Флоридагийн Куба гаралтай иргэдэд талархал хүргэсэн байна.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/11es |
11et | Өмнөд Солонгосын гудамжны цэвэрлэгч жилд $30,000-ын цалинтай | Р.Төмөр, ikon.mn | 06/17/2017 11:30:00 |
Гудамжны тохижилт үйлчилгээний ажилтан буюу цэвэрлэгчийн орон тоонд өрсөлдөж байгаа 66 хүний гуравны хоёр нь дээд боловсролтой иргэд байгааг Сөүл хотын Юнпёнгу дүүргийн захиргаа Пүрэв гарагт мэдээлсэн байна.
Дүүргийн захиргаа дөрвөн хүнийг шалгаруулж ажилд авсан бөгөөд энэ нь 16.5 хүний нэгэнд боломж гарсан гэсэн үг юм. Шалгарсан иргэдийн гурав нь дээд боловсролтой бол нэг нь дунд боловсролтой байжээ.
Энэхүү шалгаруулалт нь Өмнөд Солонгост ажлын байрны төлөө өрсөлдөөн ямар ширүүн байгааг харуулж байна. Уг ажлын байрны цалин жилийн 35 сая вон буюу $30,998 орчим гэнэ.
Үүнээс гадна 60 нас хүртэл (тэтгэвэрт гарах хүртэл) алдагдахгүй, хамгийн тогтвортой ажлын байранд тооцогддог ажээ. Шалгарсан иргэд ирэх сараас ажилдаа орно гэж албаны хүн мэдээлсэн байна.
Өмнөд Солонгост энэ оны эхний байдлаар 1 сая орчим ажилгүй хүн байгаа ба ажилгүйдлын хувь 3.8 байгааг статистик тоо баримт харуулж байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
| https://ikon.mn/n/11et |
11ey | Практик буудлагын ДАШТ-ээс цагдаагийн алба хаагчид хүрэл медаль хүртлээ | С.Бадрал, iKon.mn | 06/17/2017 15:25:00 |
ОХУ-ын нийслэл Москва хотод Карабины /урт бууны/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2017.06.01-11 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсаас нийт дөрвөн баг оролцсоноос гар ажиллагаатай галт зэвсгийн төрөлд эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг хүрэл медаль хүртсэн юм.
Цагдаагийн байгууллагаас гар ажиллагаатай нээлттэй ангилалд:
Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал,
Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл
Гар ажиллагаатай стандарт ангилалд:
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Д.Сэргэлэн нар оролцож тус тус хүрэл медаль хүртжээ.
Тэмцээнд оролцогч алба хаагчид 2017 онд үйлдвэрлэгдсэн шинэ загварын галт зэвсгээр дэлхийн 45 орны 850 гаруй тамирчидтай өрсөлдсөн байна.
Эх сурвалж: ЦЕГ | https://ikon.mn/n/11ey |
11f | "Бал сар шиг амьдрал" | Х.Алтанзагас, iKon.mn | 11/06/2013 16:49:00 | Дуучин Б.Амархүүгийн шинэ уран бүтээл "Бал сар шиг амьдрал" дууны клип үзэгчдэд хүрч эхэллээ.
Шинэ дууны аяыг Соёлын гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, үгийг нь СТА П.Одгэрэл тэрлэжээ.
Тэрбээр дууныхаа клипэнд өөрийн фен клубын гишүүдээ тоглуулсан байна.
Ингээд "Бал сар шиг амьдрал" дууг хүргэж байна.
| https://ikon.mn/n/11f |
11f0 | Германыг, бас Европыг нэгтгэсэн удирдагч нас эцэслэжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/18/2017 10:18:00 |
Германы канцлерь асан Хелмут Коль өнгөрсөн Баасан гарагт 87 насандаа таалал төгсжээ. Рональд Рейган, Маргарет Тэтчер нарын хамт Өрнөдийн консерватив улс төрчдийн том “гурвал” гэгддэг байсан Коль 1989 онд Берлиний ханыг буулган, хүйтэн дайныг эцэслэж, хоёр Германыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Мөн 1945 оноос хойш зүүн, баруун гэж хуваагдаад байсан Европыг эргүүлэн нэгтгэж, нэгдсэн Евро мөнгөн тэмдэгтийг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн улс төрчид тооцогддог. Бисмаркаас хойш хамгийн урт хугацаанд канцлерийн албыг хаасан Коль 193 см өндөр хүн байсан нь төрийн тэргүүнүүдийн хувьд бас нэгэн ховор үзүүлэлт байжээ.
1982 оноос 1998 оны хооронд тасралтгүй канцлерийн албыг хашсан Коль 2002 оноос эхлэн улс төрөөс холдсон юм.
Түүнийг улс төрийн амьдралаа дуусгахад тухайн үед дэгдсэн Христийн Ардчилсан Намын санхүүжилтийн дуулиан, 2001 онд эхнэр Ханнелоре нь амиа хорлосон явдал зэрэг нөлөөлсөн гэж үздэг.
Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг Ангела Меркелийн явуулж байгаа хатуу бодлогыг хурцаар шүүмжилж байв. Коль энэ тухай “Die macht mir mein Europe kaputt” (Тэр миний байгуулсан Европыг сүйтгэж байна) гэж хэлсэн байдаг.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/11f0 |
11f1 | Самсунгийн “Жаазтай TV” өнөөдөр худалдаанд гарч байна | Р.Түвшин, iKon.mn | 06/18/2017 10:42:00 |
Айл гэрийн хананд өлгөсөн урлагийн бүтээл мэт “The Frame” нэртэй телевизийг Самсунг компани өнгөрсөн нэгдүгээр сард болсон CES арга хэмжээний үеэр үзүүлж байсан юм.
Тэгвэл энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн өнөөдрөөс буюу 18-ны өдрөөс дэлхийн улс орнуудад худалдаалагдаж эхэлжээ.
“The Frame” телевизийн 55 инчийн хувилбар $1,999 үнэтэй байх бол 65 инч нь $2,799 үнэтэй байна. Телевизийн хүрээний өнгө болон материалыг дэлгэцийн хэмжээнээс хамааран $200, $250-аар солих боломжтой гэнэ.
Худалдан авагчид нь 37 уран бүтээлчийн 100 орчим уран зураг, гэрэл зургаас сонгож, телевизийг үзээгүй үедээ дэлгэцэн дээр солигдож байхаар тохируулж болно. Мөн нэмэлт бүтээлүүдийг Art Store онлайн дэлгүүрээс худалдаж авах боломжтой юм.
Үзүүлэлтийн хувьд дөрвөн HDMI, гурван USB порттой ухаалаг 4K HDR TV ажээ.
Эх сурвалж: The Verge
| https://ikon.mn/n/11f1 |
11f4 | Монголын ирээдүйн эдийн засгийн хандлага: Уул уурхайгаас эрчим хүч рүү | ikon.mn | 06/18/2017 12:20:00 |
“Салхит” салхин цахилгаан станц, Төв аймаг, Гэрэл зургийг MPA.mn
Дэлхийн эрчим хүчний зах зээлийн хувьсал
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийн үндсэн зорилт эхнээсээ биелэлээ олж байна. Даян дэлхийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэж чадсан энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт уул уурхайн салбарт шинэ горим тогтоож эхэллээ. Үүнээс улбаатай өөрчлөлт эрдэс түүхий эдийн зах зээлийн ирээдүйн төлөвийг шинэчлэх бололтой. Тэр дундаа нүүрсний компаниуд эл нөхцөлд хэрхэн дасан зохицох нь анхаарал татсан хэвээр.
Учир нь хүлэмжийн хийг бууруулах зорилгоор нүүрсний хэрэглээг огцом танах талаар олон улсын түвшинд дэлхийн тэргүүлэгч гүрнүүд ажил хэрэгчээр яриад эхэлсэн нь үүний угтал болж байна.
Ялангуяа одоогийн эрдэс түүхий эдийн зах зээлд үнэ тогтооход голлох үүрэгтэй байгаа. Өмнөд хөршийн санаачилга дээрх хэлэлцээрт илүү жин нэмсээр. Тэд ирэх арав гаруй жилийн хугацаанд нүүрсний хэрэглээгээ хумих, улмаар 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ 20 орчим хувиар тэлэхээр болж байна. Хятадын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол хүн амынх нь эрүүл мэндэд төдийгүй эдийн засагт нь ноцтой аюул авчирсан. Энэ нь сорилт болоод зогсохгүй удаан хугацааны уршиг дагуулж мэдэхээр байгаа. Тиймээс утааны стандартаа шинэчилж, агаарын бохирдлыг үүсгээд байгаа хүнд үйлдвэрүүдээ хотоосоо гаргаж байна.
Өмнөд хөршийн “зовлон” манай улсыг мөн тойрсонгүй. Эдийн засгийн өсөлтийн эрчээрээ АНУ-ын өмнө “туг”-аа хатгахаар яваа БНХАУ-ын хүнд аж үйлдвэрийн салбар нь одоо бэрхшээл үүсгэж байна. Харин манай улсад гэр хороолол хэт тэлж, түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдсэн, иргэдээ орон сууцжуулах бодлого алдагдсан нь нөхцөл байдлыг улам дордуулсаар. Эдийн засгийн хурдацтай өсөлтөөс үүдэн байгаль орчны ярвигтай бэрхшээлүүд өмнөд хөршид нүүрлээд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын долоо нь Хятадын хотууд ажээ. Хүчиллэг бороо тус улсын нийт нутгийн 30 орчим хувьд унаж байна.
Тиймээс өнгөрөн онд шинээр байгуулах байсан 103 уурхайн үйл ажиллагааг өмнөд хөрш зогсоолоо. Энэ нь нүүрснээс гаралтай 7.2 сая киловатт эрчим хүчний үйлдвэрлэлтэй тэнцэх дүн юм.
Нүүрсний хэрэглээг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах, цахилгааны хэрэглээг хэмнэх шаардлага дэлхий нийтийн өмнө урган гарч байна. Дэлхийн дээвэр дор багтсан улс болгонд энэ албан бус “хууль” үйлчилнэ гэсэн үг. Дэлхийн дулааралд сөрөг нөлөө үзүүлж буй компанид хөрөнгө оруулалт хийх, тухайн компанийн хувьцааг авахаас хөрөнгө оруулагчид эрс татгалзах болсон. Учир нь тэднийг нийгмийн хариуцлагагүй гэж цоллож байна. Ийм компани, үйлдвэртэй хамтрах нь өөрсдийнх нь нэр хүндэд харшилна гэж зарим нь үзэж байх жишээтэй.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт өнөөдрийн ашгаас илүү үнэ цэнэтэй болж байна. Энэ нь олон улсын эдийн засагт онцгой өөрчлөлт үзүүлэх шийдвэр. “Хар алт” хэмээн тодотгох нүүрсний салбарын хэтийн төлөв тун бүрхэг байгааг эндээс ажсан байх. Гэхдээ нүүрсний эрэлт, хэрэгцээ богино болон дунд хугацаанд байсаар. Харин хожмын өдөр нүүрсээ шингэрүүлэх, хийжүүлэх талаар бодох шаардлагатай болох нь. Ингэснээр өндөр үнээр борлуулах цаг үе рүү бид зорчиж байна.
Манай улсын экспортын нийт орлогын 40 гаруй хувийг энэ оны эхний улирлын байдлаар нүүрс дангаараа бүрдүүлсэн. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Экспортыг өнгөлөх нүүрсний эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг эндээс илүү тодорхой харагдана. Нүүрсний өгөөжийг экспортод эзлэх хэмжээгээр дүгнэж болох хэдий ч энэ түүхий эдийн эрсдэл нэмэгдсээр. Тэр нь нүүрсний хэрэглээг хязгаарлах явдал. Эдийн засгийн ашгаа эхэнд нь эрэмбэлэдэг байсан цаг үе ард хоцорч, байгаль орчны асуудлыг хөндөж байгаа өнөө үед дэлхийн жишгээс гажих эрх бидэнд байхгүй.
Нүүрснээс дутуугүй ашиг өгөх салбарт сэргээгдэх эрчим хүч орж байна. Нар, салхины арвин их нөөц Монголд бий. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, улс дамнан экспортлох зах зээл бидэнд бий. Гэхдээ нүүрсээ орхиж болохгүй. Хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг өргөн хүрээнд нэмүү өртөг шингээх замаар нүүрсээ байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болгон хувиргах боломжтой юм. Дэлхий нийтийн хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нийт цахилгаан эрчим хүчний 41 хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. “Эрчим хүчний хаан” төдийгүй хүнд үйлдвэрийн “хувьсгал”-д хөтөлсөн эл түүхий эдийн хэрэглээ хоёр талтайг бид одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг үед илүү мэдэрч буй. Тиймээс шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг гар таталгүй “цацах” цаг үе ирчихээд байна.
Урд хөршийн өөрчлөлт, шинэчлэлт ид өрнөж байгаа бол хойд хөрш болох ОХУ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээ 2030 он гэхэд 11.3 хувь болгохоор зорьж байна. Үүнийг бий болгоход жилд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Хойд хөрш одоогоор эрчим хүчний хэрэглээнийхээ дөнгөж 3.6 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм.
Шинээр нүүрсэн галлагаат цахилгаан станц байгуулах нь дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ “тулаан”-д олон орон ялагдал хүлээсэн. Үүний үр дүнд дулаарлын түвшнийг тогтоон барих боломж нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй.
Сүүлийн арван жилд дэлхийд шинээр байгуулсан нүүрсэн галлагаат цахилгаан станцуудын 86 хувийнх нь өлгий нутаг болох Хятад, Энэтхэгт 100 гаруй шинэ төслийг царцаагаад байна. Дэлхийн дулаарлын аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үетэй харьцуулахад цельсийн хоёр градусаас үл хэтрүүлэх төлөвлөгөө энэ байдлаар барьцаа ахиулсаар. Нүүрстөрөгчийг нь шүүн тогтоодог системгүй дулааны цахилгаан станцыг энэ оноос хойш ганцыг ч барихгүй байж чадвал Парисын хэлэлцээрийн зорилт тодорхой хувиар биелэх магадлал байна.
Сэргээгдэх эрчим хүчний харьцангуй хямд эх үүсвэр ихэссэн нь нүүрснийг хөрөнгө оруулалт татахааргүй таваар болгосныг зарим судалгаанд дурджээ. Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг ийнхүү хөгжүүлэх нь улс орны хөгжилд төдийгүй иргэдийн амьжиргааны түвшинд эерэг нөлөө үзүүлэхээр байгааг онцлон тэмдэглэе.
Монгол - Шинэ тоглогчийн өнгө
Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний салбарт итгэл үзүүлж, тус салбарт чиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж байна.
Тухайлбал, Азийн Хөгжлийн Банк сэргээгдэх эрчим хүчний технологийг цаашид илүү дэмжиж, санхүүжүүлнэ гэдгээ маш тодорхой илэрхийлж эхэллээ. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг ногоон эрчим хүч өөртөө татах болов. Цэвэр эрчим хүчний өндөр эрэлтийг хангах боломж, бололцоог улс болгон өөрсдийн түвшинд судалж, хямд эх үүсвэрийн эрэлд гарч байна.
Сэргээгдэх эрчим хүчний үнэ цэнэ тэр хэрээр улам нэмэгдэж, олон улсын түвшинд томоохон санаачилга, хөдөлгөөн өрнөж буй. Цэвэр эрчим хүчний эрин үеийн талаар олон улсын түвшинд илүү “амбийц”-тайгаар хөндөж, энэ салбарын хэтийн ирээдүйг нааштай зураглаж эхэллээ. Энэхүү шинэ нөхцөлд дасан зохицох шаардлагатай болж байна. Тиймээс Зүүн хойд Азийн орнууд эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар санаа нийллээ.
Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээрээ БНХАУ, АНУ, Бразил, ХБНГУ, Канад эхний тавд орж байна. Эдгээр орноос бидэнд суралцах, технологийн ололт, дэвшлийг нь дотооддоо нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага ч гарсаар. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох ажлыг Монголд хэрэгжүүлэх хүрээнд судалгааны ажил нь одоо явагдаж байна. Судалгааны ажилд олон улсад туршлагатай Францын “Electricite de France” компани хамтран ажиллаж байгаа бөгөөд судалгаа 2019 он хүртэл үргэлжлэх ажээ.
2011 онд Япон улсад болсон байгалийн гамшигаас үүдэж Фукушима дахь атомын цахилгаан станц хэрхэн аюул учруулдагийг Софт Банкны үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Масаёши Сон ойлгожээ. Тэрээр цаашид зөвхөн аюулгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэх зорилгыг урдаа тавьсан юм. Өнөөдрийн байдлаар тус компани нь Хятадын Стэйт Грид, Солонгосын Кепко, Оросын Россети нартай Азийн сүпер сүлжээг бий болгохоор тохиролцсон байна. Үүний зорилго нь Оросын усан цахилгаан станцуудаас үйлдвэрлэсэн цахилгааныг, Монголын нар, салхины эрчим хүчийг тус тус Япон, Солонгосруу нийлүүлэх төсөөлөлтэй юм.
Манай улсын хувьд нар, салхины арвин нөөцтэй. Үүндээ түшиглэн бүс нутгийн томоохон тоглогч байх бүрэн боломжтой юм. Говийн бүсийн нар, салхины эрчим хүчний нөөцийг 2.6 тераватт байна гэсэн тооцоо судалгаа бий. Энэ дүнгээс харахад, нарны эрчим хүчний нөөц хангалттай байна. Эдийн засгаа тэтгэх, улмаар эрчим хүчний хамаарлаас бүрэн гарах өгөгдөлдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх боломж байсаар. Уг боломжоо ашиглан олон улс дамнасан эрчим хүчний коридорыг бий болгох нөөц нь байна.
Зүүн хойд Азийн бүсэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх үүд хаалга бидний өмнө чухамдаа нээгдэж байна. Энэ бүсэд манайхаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон улс багтдаг. Эдгээр орны эрчим хүчний эрэлт, хэрэгцээ ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Учир нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй тус бүс нутагт дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд оршино. Тэд дэлхийн эдийн засгийн тавны нэгийн бүрдүүлж байгаа юм. Уг үзүүлэлт нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт, хэрэгцээг нь илүү тодотгох аж.
Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний салбар дахь нэгдэл сүүлийн үед хүчээ авах болсон. Гэхдээ БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад тулгамдаж буй сорилтын нэг нь эрчим хүчний хангамж юм. Хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагт эдгээр орны эрчим хүчний импортын хамаарлын хувь хэмжээ өндөр хэвээр байна. Энэхүү хэрэглээг хангах боломж нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй манай улсад бий. Бүс нутгийн өсөн нэмэгдэж хэрэглээ эрчим хүч экспортлогчдын хараанд хамгийн ихээр өртөх болсон. Энэ нь өрсөлдөөн цаашид улам ширүүсэх эхлэл.
Манай улсын хувьд салхинаас гарган авсан эрчим хүчээ тэр хэрээр экспортлох боломж, бололцоо бүрдэх юм.
Азийн эдийн засгийн 70 гаруй бүрдүүлж буй Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний зах зээл бидний өмнө байгааг эхэнд тэмдэглэсэн. Нарны энергийн нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог, жилийн 270 хоногт нь цэлмэг нартай байдаг манай улсын хувьд бусад улстай харьцуулахад давуу тал ихтэй.
Тухайлбал, газарзүйн байрлал дээрх боломжийг улам тодотгож байна. Дэлхийн нийт эрчим хүчний тавны нэгийг дангаар хэрэглэдэг БНХАУ хэдий сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд багтдаг ч дотоод хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэ нь хил залгаа манай улсын хувьд нэг талаар эрчим хүчээ экспортлох зах зээл дэргэд байгааг өгүүлнэ.
Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу дэлхий даяар шилжиж байна. Манай улс ч гэсэн энэхүү шилжилтийн замдаа орсон. Хэдэн жилийн өмнө нарны цахилгаан үүсгүүртэй айл хаа нэг дайралддаг байсан бол одоо малчин өрх бүхний энгийн хэрэглээ болон хувирсан байна.
“100 мянган нарны гэр” үндэсний хөтөлбөрийн үр дүнд малчид лаа, шүдэнзээ нарны дэлгэцээр сольсон билээ.
Эдгээр нь өнгөрсөн цаг дээр үлдэж буй ажлууд. Харин ирэх цагийн өнгийг эрчим хүчний экспорт тодорхойлохоор байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогодоо тусган Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болсон нь дэвшил. Үнэ тарифыг баталгаажуулан, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг ч тодорхой болгосон. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах орчныг бий болгоод байна. Энэ болгоны үр дүнд 2020 он гэхэд эрчим хүчний салбарт эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 20, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлж, экспортлох боломжтой болох юм.
Одоогийн байдлаар хэрэглэж буй эрчим хүчний хэрэглээнийхээ долоон хувийг усан цахилгаан болон салхины станцаас гарган авч байна.
Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт цөөнгүй төслийг амжилттай хэрэгжүүлсэн ололт бий. Тухайлбал, Төв аймгийн 50 МВт-ын “Салхит”, Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд одоо хэвийн ажиллаж байна. Одоо хэрэгжиж буй гэвэл Цогтцэций, Сайшандын 50 МВт-ын хүчин салхин цахилгаан станцыг нэрлэж болох юм. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл хэрэгжиж байна.
Дэлхийн чиг хандлагыг тодорхойлж буй сэргээгдэх эрчим хүчний салбарт бүл нэмэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос 13 нарны станц, зургаан салхин станц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээр нь Зүүн Хойд Азийн зах зээлд эрчим хүчээ экспортлох тэрхүү боломжийг улам бэхжүүлэх учиртай.
Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна. Ялангуяа салхины эрчим хүчний төсөлд хамтрах хүсэлтэй, энэ салбарт элэгтэй хүмүүс хүрээгээ тэлсээр. Энэ нь боломжийг улам нэмэгдүүлэх хөшүүрэг юм.
Б.Баяртогтох
| https://ikon.mn/n/11f4 |
Subsets and Splits