id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
11fa
Эзнээ хүлээж буй 20,000 ажлын байранд иргэдийг бүртгэнэ
Б.Ану
06/18/2017 20:11:00
Гэрэл зургийг Mpa.mn Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19-20-ны өдрүүдэд буюу ирэх долоо Даваа, Мягмар гарагт болох гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар юм. Энэ утгаараа өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор цугларна. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг нь 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдана. Хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20,000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулна. Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв зохистой зарцуулах зорилгоор хэрэгжүүлж буй эмчилгээ оношилгооны үнийн чөлөөлөлт, эмийн үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа дэлгэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр ч үзлэг явуулж, анхны тусламжийн үйлчилгээ сургалт зохион байгуулах юм байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх бүрэн мэдээллийг Сүхбаатарын талбайд 19, 20-ны өдөр ирсэн иргэн бүр авах боломжтой гэнэ.
https://ikon.mn/n/11fa
11fb
Америкийн байлдааны хөлгийн сураггүй болсон усан цэргүүд бүгд амь үрэгджээ
Р.Төмөр, ikon.mn
06/19/2017 07:57:00
АНУ-ын байлдааны “USS Fitzgerald” хөлөг Бямба гарагт Японы эргийн ойролцоо контэйнер тээвэрлэгч хөлөгтэй мөргөлдсөн билээ. Байлдааны хөлгийг живүүлэх шахсан ослын үеэр хөлгийн гурван гишүүн бэртэж, долоон усан цэрэг сураггүй болоод байв. Тэгвэл сураггүй болсон усан цэргүүд бүгд амь үрэгдсэнийг Ням гарагт зарлажээ. Хөлгийн гэмтсэн хэсэгт нэвтрэх үеэр усан цэргүүдийн цогцсыг олсон байна. Цогцоснуудыг таниулахаар Японы эмнэлэгт хүргэжээ. Осол Японы баруун өмнөд эргийн Ёкосука боомтоос 104 км зайд, орон нутгийн цагаар Бямба гарагийн 02:30 цагт болсон юм. Ачааны хөлөгтэй мөргөлдөх үед усан цэргүүдийн унтлагын хэсэгт ус нэвтэрч, унтаж байсан цэргүүдийг живүүлсэн гэж NHK суваг мэдээлжээ. Тэнгисийн хөдөлгөөн хяналтын системийн мэдээллээс үзвэл ACX Crystal нэртэй, 222 метр урт, Филиппиний далбаатай контэйнер тээвэрлэгч хөлөг осол болохоос 25 минутын өмнө гэнэт буцаж эргэсэн байна. Яагаад ингэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. USS Fitzgerald хөлгөөс бараг гурав дахин хүнд жинтэй байсан ACX Crystal ачааны хөлөг өөрөө хөнгөн гэмтсэн байна. Филиппиний хөлгийн 20 гишүүн ямар нэг хохирол амсаагүй ажээ. Одоо мөргөлдсөн хөлгүүдийг Японы боомтод хүргээд байна. Мөргөлдсөн хөлгүүдийн хэмжээг харьцуулбал: Эх сурвалж: BBC
https://ikon.mn/n/11fb
11fc
Г.Ганбаатар: Шинэ хууль бүх иргэний эрхийг хамгаалсан
Р.Саруул
06/19/2017 08:10:00
-Сэжигтэн этгээдийг шалгаад хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна- “Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим болон онолын талаар шүүгчид хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болох зорилготой уг хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн шүүгчид оролцсон. Уг хэлэлцүүлгийн ач холбогдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж “2017 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа Эрүүгийн хууль, тогтоомжоор шүүх засаглалын, шүүгчдийн хэрэглэдэг хуулийн том шинэтгэл эхэлж байна. Энэ том шинэтгэлийн хувь заяа эрүүгийн хэргийн шүүгчдээс шууд хамаарна. Хуулийг зөв хэрэглэж, хэвшүүлэх нь шүүгчдийн өмнө тулгарч байгаа хамгийн чухал асуудал. Шүүгчийн өмнө маш том хариуцлага тулгарч байна” гэж дүгнэсэн юм. Ингээд шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмын гол өөрчлөлтийн талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатартай энэ асуудлаар ярилцлаа. -Ирэх сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль одоо хэрэгжиж байгаагаас юугаараа ялгаатай вэ. Та гол өөрчлөлтийн талаар тодорхой яриач? -Одоо мөрдөж байгаа хуулиар шууд эрүүгийн хэрэг үүсгээд, сэжигтнээр татдаг. Харин шинэ хуулиар энэ зохицуулалтыг халсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрэг нээнэ. Энэ явцад сэжигтэн этгээдийг шалгаад хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна. Өөрөөр хэлбэл, нотлох баримт бүрдсэний дараа тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн үг. Энэ бол хүний эрхийн баталгааг хангах гол зохицуулалт болсон. Бүх шатанд иргэдийн эрхийг хамгаалсан хууль гэж ойлгож болно. -Шинэ хуулиар хэрэг мөрдөн байцаалтад буцахгүй гээд байгаа. Энэ нь ямар учиртай вэ? -Шинэчлэлийн гол асуудал нь Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг зохицуулалт орж ирсэнтэй холбоотой. Энэ зохицуулалт орж ирснээр мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ажиллагаанууд дутуу хийгдэж үү, яллагдагчийн эрхийг зөрчсөн байна уу, бусад ямар асуудал байгааг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр шийднэ. Урьдчилсан хэлэлцүүлгээс тухайн хэргийг дутуу шалгасан байна гэж үзвэл прокурорын шатанд буцааж болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурор буцаах шаардлагагүй гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас эрүүгийн хэргийг прокурорт нэмж мөрдүүлэхээр буцаахгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай гэж үзвэл талуудын санаачилгаар прокурорт буцаах зохицуулалттай гэсэн үг. -Мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг шүүгч ямар үндэслэлээр гаргах вэ? -Үндэслэлийг нь харгалзаж, шүүгч эцсийн шийдвэр гаргана. Хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн нь шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх зэрэг үндэслэлийг нарийвчлан заасан. Талууд саналаа гаргах эрх нь нээлттэй. -Урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцаагаагүй тохиолдолд шүүх хуралдаанаас буцаахгүй гэсэн үг үү? -Зайлшгүй тохиолдолд прокуророос санал гаргавал буцаана. Мөн урьдчилсан хэлэлцүүлгээс зарим хүсэлтийг үндсэн хуралдаанд шилжүүлсэн тохиолдолд буцаах үндэслэл байж болно. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаах эрхгүй болсон. -Шинэ хуулиар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг шинэ ойлголт гарчээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэг мөрдөн байцаалтад буцаах асуудлыг л шийдэх юм уу. Эсвэл өөр олон асуудлыг шийдвэрлэх үү? -Яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдол эсвэл шүүгчийн өөрийн санаачилгаар цөөнгүй асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хуульчилсан. Тухайлбал, өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт, яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлтийг хэлэлцэж болно. Мөн яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол, шүүх хуралдааны товын талаарх санал, хүсэлт, шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт, шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг шийдвэрлэнэ. Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэх гомдол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн зэрэг талуудын гомдлыг хэлэлцэнэ. Ихэвчлэн яллагдагч, түүний өмгөөлөгчийн асуудал байгаа гэсэн үг. -Урьдчилсан хэлэлцүүлэг бүрэлдэхүүнтэй байх уу, эсвэл шүүгч дангаараа шийдвэр гаргадаг уу? -Урьдчилсан хэлэлцүүлэг анхан шатны шүүхэд хийгдэж байгаа учраас шүүгч дангаараа шийднэ. Тухайлбал, надад ирсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг би өөрөө хийж, шийдвэрээ гаргана гэсэн үг. -Тэгвэл шүүх хуралдааны бэлтгэл гэж ойлгож бас болох уу. Хугацаа заасан байдаг уу? -Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа гэж ойлгож болно. Хугацааны хувьд 15 хоногийн дотор гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хэрэг ирснээс хойш 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг хийх эсэхээ шийднэ. Энэ хугацаанд талуудаас хүсэлт гомдол гаргавал заавал 15 хоног гэхгүйгээр шийдэх боломжтой. -Хэрэг бүрд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах юм уу? -Үгүй. Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал хүсэлт гаргаагүй, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах зайлшгүй нөхцөл үүсээгүй гэж шүүгч үзсэн тохиолдолд хийхгүй. -Урьдчилсан хэлэлцүүлэг дээр талуудын гомдол, санал хүсэлтийг хэлэлцэхээр мэтгэлцэх зарчим шүүх хуралдаанаас өмнө үүсэж байна гэсэн үг үү? -Мөрдөн байцаалтын шатанд ч талуудын мэтгэлцэх зарчим бий шүү дээ. Талууд гомдол хүсэлтээ гаргах, нотлох баримт шалгуулах нь нээлттэй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ч талууд хүсэлтээ тавьж, мэтгэлцэнэ. Тэгэхээр бүх шатанд мэтгэлцэх зарчим байгаа гэсэн үг. -Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгчид хоёр удаа зөвлөлдөх танхимд орно гэсэн зохицуулалт байгаа гэж сонссон. Тэгвэл шүүгч хоёр шийдвэр гаргана гэсэн үг үү? -Гэм буруугийн шүүх хуралдаан хийхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирлоо төлье, эд хөрөнгөө зараад хохирогчийн төлбөрийг барагдуулъя, хугацаа олгооч гэж хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд шүүх зөвлөлдөөд түр хугацаагаар завсарлана. Дараагийн хуралдаанаар ял оногдуулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан завсарлаж ял оногдуулахыг түр хугацаагаар хойшлуулна гэсэн үг. Завсарлах хугацаа нь 5 хүртэл хоног байна. -Тэр хугацаанд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг яах вэ. Хорих уу? -Шүүгдэгчийг гадуур байлгах уу, цагдан хорих уу гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал.
https://ikon.mn/n/11fc
11fe
Германчуудын авлигад хандах хандлага
Э.Мөнхзаяа
06/19/2017 08:20:00
-Багшид бэлэг өгөх нь авлигад тооцогдоно- Улстөрчид нь авлигын дуулианд холбогдож байгаагүй улс орныг нэрлэ гэвэл хэцүү. Германд ч мөн адил. 2012 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульф эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр огцрохоос аргагүй болсон билээ. Түүний карьер ийнхүү гутамшигтайгаар өндөрлөх болсон шалтгаан нь монголчуудад тун инээдтэй сонсогдож ч мэдэх юм. Учир нь Вульф хөнгөлөлттэй зээлээр байшин авахдаа танилаасаа хэдэн зуухан евро зээлжээ. Энэ түүх бол германчуудын хувьд огтхон ч инээдтэй биш. Гэмт хэрэг л бол гэмт хэрэг учраас их, бага авлига авсан нь үүнд ямар ч хамаа байхгүй. Тиймээс ХБНГУ олон нийтээрээ зөвхөн өндөр албан тушаалтнуудыг бус, доод түвшний хүмүүсээ ч хянадаг байна. Цагдаад өгсөн бургер Хэдэн жилийн өмнө Доод Саксонд хэсэг бүлэг цагдаа авлигын хэргээр шүүхэд дуудагдсан байна. Нэрээ нууцалсан нэгэн мэдээлэгч орон нутгийн цагдаагийн удирдах газарт шөнийн ээлжийн эргүүлийн ажилтнуудыг нь шөнийн цагаар “Макдоналдс” руу хаахаас нь өмнө ордог гэж алтан хошуу өргөжээ. Гэтэл оройн цагаар рестораны ажилтнууд тэдний захиалсан хоолон дээр нэмж нэг еврогийн бургер үнэгүй өгдөг нь тогтоогдсон байна. Уг нь бол зарагдаагүй үлдсэн хоол тэртэй тэргүй хогийн саванд орохоос хойш ингэж өгөхөд буруугүй мэт. Гэтэл хөрш Хамбург хотоос хэргийг мөрдөн шалгахаар ирсэн цагдаа нарт бол энэ нь зөвтгөх үндэслэл биш юм. Ингээд “албаны нэр хүндээ ашиглан ашиг хүртсэн” гэсэн хэрэг үүсгэжээ. Хэдийгээр цагдаа нарыг шүүхээс буруугүй гэж үзсэн ч хэвлэл мэдээллийнхэн хийгээд ард иргэд энэ асуудлаар нэлээд шуугьсан юм. Германчууд ганц еврогийн бургерийн хэргээр хэдэн хүний бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн комисс гаргаж ажиллах нь хэр оновчтой вэ гэж ч байлаа.Эндээс харахад ХБНГУ авлигын ямар ч түвшнийг хүчтэй шүүмжилдэг нь тодорхой байна. Төрийн албан хаагчдад хамгийн чанд хатуу дүрмийг баримтлуулж, тэдэнд зөвхөн албан хаагч биш, олон нийттэй харилцах төлөөлөл гэдэг утгаар нь ханддаг. Үүнд цагдаа, багш, эмч, их сургууль, шүүхийн ажилтнууд багтана. “Авлигын ганц тохиолдол байсан ч олонд тооцогдоно” хэмээн Хамбург хотын төрийн албан хаагчдын холбооны зөвшилцөлд бичээстэй байдаг аж. Тус хот авлигын эсрэг маш чанга хатуу хууль тогтоолтой. Төрийн албан хаагчид тусгай зөвшөөрөлгүй л бол ямар ч бэлэг авах эрхгүй. Үүнд багш нар баглаа цэцэг, эмч нар хайрцаг чихэр барих ч орно. Төрийн албан хаагчид удирдлагадаа хээл хахуулиар тэдний шийдвэрт нөлөөлөхийг оролдсон бүхий л тохиолдлыг мэдэгдэх үүрэгтэй. Тэгвэл Мюнхенд ийм хатуу хууль үйлчилдэггүй. Тус хотод албан хаагч удирдлагадаа мэдэгдэлгүйгээр 15 хүртэлх еврогийн өртөгтэй бэлэг авахыг хүлээн зөвшөөрдөг байна. Хуулийг зөрчсөн тохиолдолд торгууль, ажлаас нь халах, мэргэжлээрээ цаашид ажиллах эрхийг нь хасах зэрэг хатуу шийтгэлтэй. 10-аас дээш еврогийн хахууль авсан хүмүүс хорих ял сонсоод зогсохгүй бүх насаараа төрийн албанд ажиллах эрхээ хасуулдаг гэнэ. Уламжлалын эсрэг хууль Шалгалтаа амжилттай өгч, дунд сургуулиа төгсөж буй сурагчид багшдаа талархлаа илэрхийлж, ямар нэгэн дурсгалтай зүйл бэлэглэхийг хүсдэг. Энэ бол монголчууд бидэнд танил болсон дүр зураг. 2011 онд Берлин хотын нэгэн дунд сургуулийн төгсөгчид 200 евро цуглуулж, анги удирдсан багшдаа Германы алдарт зураачийн баримлыг бэлэглэхээр болжээ. Гэтэл нэгийнх нь эцэг, эх ийм бэлгийг хууль бус хэмээгээд энэхүү санаачилгаасаа татгалзахыг уриалсан байна. Гэвч ойлголцолд хүрч чадсангүй, иргэнийхээ үүргийн дагуу хотын авлигын эсрэг байгууллагад ханджээ. Ингээд нарийн мөрдлөг шалгалт явуулсны дүнд баримлыг хураан авч, багшид боловсролын газраас хатуу шийтгэл ногдуулсан аж. Энэ хэрэг интернетээр шуугиан тарихад багшийг өрөвдсөн хүмүүс олон байсан бөгөөд тэд мөнгө цуглуулж, түүнд ногдуулсан өндөр торгуулийг нь төлж барагдуулжээ. Гэтэл үүгээр хэрэг дууссангүй. Хэсэг хугацааны дараа баримлын мөнгө цуглуулахад оролцсон сурагчдын эцэг, эхчүүд шуудангийн хайрцгаасаа авлига өгсөн хэргээр торгууль төлөх цагдаагийн газрын захидал хүлээн авчээ. Энэ явдлаас хойш Берлиний багш нар 30 хүртэлх еврогийн үнэтэй бэлэг авахыг зөвшөөрчээ. 1.4 тэрбумын алдагдал “Авлигыг илрүүлэхэд маш төвөгтэй. Учир нь аль ч тал нь өөрсдийнхөө хийсэн зүйлийг ил болгох сонирхолгүй байдаг” хэмээн Хамбург хотын авлигатай тэмцэх төв газрын дарга Михаэль Швиринг хэлж байна. Статистикаас үзэхэд хээл хахуулийн зөрчилтэй холбоотой нийт хэргийн тав орчим хувь нь л илэрдэг гэнэ. Германы Холбооны гэмт хэргийн товчоо сүүлийн зургаан жилийн жилийн турш жил бүр авлигын 8-47 мянган тохиолдлыг бүртгэж авсан байна. Тухайлбал, 2014 онд 20 мянган зөрчил бүртгэснээс талаас илүү хувь нь Бавари мужид илэрчээ. Цагдаа нар хэсэг бүлэг гэрэл зурагчин дунд сургууль, цэцэрлэгийн захирлуудыг зураг авалтын захиалга авхуулахын тулд үгсэн тохирсон нь илэрсэн байна. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд олсон мөнгөнийх нь 20 хувийг авах ёстой байжээ. Энэ мөнгө сургууль, цэцэрлэгийн кассанд нийтийн хэрэгцээ маягаар орсон уу, эсвэл хэн нэгний халаасанд орсон уу гэдэг нь хамаагүй. Ерөнхийдөө авлигын гэмт хэргийн талаас илүү хувь нь эдийн засгийн салбарт, 1/3 орчим нь төрийн удирдлагад бүртгэгддэг бол улс төрд тун тогтвортой буюу нэг хувьтай бүртгэгддэг байна. Тус улсад авлигаас болсон хохирлын нийт хэмжээ нь 2011-2015 оны хооронд 1.4 тэрбум евро болжээ. Хэрвээ Германы авлига авдаг хүний ерөнхий дүр зургийг гаргах юм бол энэ нь захиргааны ажил эрхэлдэг, уг албан тушаалдаа гурваас дээш жил ажиллаж буй ахимаг насны эр хүн байдаг аж.
https://ikon.mn/n/11fe
11ff
ФОТО: Олон улсын Иогийн өдрийг Төв талбайд тэмдэглэлээ
ikon.mn
06/19/2017 08:48:00
Жил бүрийн зургаадугаар сарын 18-ныг дэлхий нийтээр Иогийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр Монголчууд Төв талбайдаа гарч иогийн дасгал хөдөлгөөн, нарны мөргөл хийдэг уламжлалтай. Уг өдөр Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй иогийн төвүүд болон иог сонирхогчид Сүхбаатарын талбайд цугларч дасгал хийсэн юм. Ингээд фото сурвалжлагыг хүлээн авна уу. Гэрэл зургийг MPA.mn
https://ikon.mn/n/11ff
11fg
Дэлхийн шилдэг үүлдрийн хониор малын генефондоо арвижуулах нь
Б.Сумъяа, Монголын мэдээ
06/19/2017 08:38:00
“Air Cargo Global” OM-ACG загварын нисэх онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудлын карго терминалын орчимд бямба гарагийн орой 19.00 цагийн орчимд газардлаа. Нисэх онгоцны хүнгэнэх чимээ ойр орчимд тархаж, тусгай хувцастай нисэх буудлын ажилтнууд ачаа хүлээн авах бэлтгэлээ хийх аж. Тэрхүү онгоцонд чухал “ачаа” бий. Төд удалгүй онгоцны баруун талын хаалга нээгдэж, модон сараалжин хайрцагтай шилмэл үүлдрийн хонинууд буух нь тэр. Энэ бол Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албаныхан болон хэвлэлийн бидний хүлээж байсан өнөөх чухал “ачаа” байв. Манай улсын мал сүргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Гэсэн хэдий ч, сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрсний улмаас мал сүргийн тоо толгойд бус чанар, үр ашигт нь илүү анхаарлаа хандуулах шаардлага нэгэнт бий болсон юм. Тэгвэл үндсэндээ 1990 оноос хойш буюу сүүлийн 27 жилд орхигдсон гэж хэлж болохуйц малын чанар, үүлдэр угсааг сайжруулах бодитой алхмыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ аяны хүрээнд салбар яам 2017 оныг “Малын чанарыг сайжруулах жил” болгон зарласан байдаг. Энэ хүрээнд махны болон нарийн ноосны чиглэлийн, дэлхийн шилдэг үүлдрийн хонь импортлон Монгол Улсын малын генефондыг арвижуулсан нь энэ байлаа. Тодруулбал, энэ удаад Франц улсаас суффолк, беричон душер, романов, меринос гэсэн дөрвөн шилмэл үүлдрийн 657 хонийг агаарын хөлгөөр тээвэрлэн авчирчээ. Дэлхийн шилдэг үүлдрийн хонь хүлээн авах ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л. Чой- Иш, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, малын эмч, зоотехникч, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, бусад албаны хүмүүс оролцсон юм. Махны, түргэн өсөлттэй хонь болох суффолк, бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд танил болсон бүтээгдэхүүн аж. Сүүлийн жилүүдэд зарим малчид монгол хониндоо махны чиглэлийн дээрх үүлдрийн хуц тавьж хээлтүүлэн хавар төллөсөн хургаа бэлчээрээр нь маллаж, намар нь махны хэрэгцээнд борлуулж цаг хугацаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлсэн сайн туршлага ч байгаа юм. Мөн ихэр төл өгдөг романов үүлдрийн хонь төллөх бүрдээ хоёр болон түүнээс олон төл гаргадаг аж. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг романов эм хониндоо суффолк хуцыг тавьж, ихэр төл авч, тэднийгээ намар нь 60-аас дээш кг амьдын жинтэй болгон зах зээлд нийлүүлж, малаас авах ашгаа өсгөсөн жишээ олон байгаа. Үүгээр зогсохгүй Говьсүмбэр аймагт өсгөж байсан Сүмбэр хонины чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, тун удахгүй кракуль хонь импортлон цөм сүрэгтэй болох бэлтгэл ажил хангагджээ. “Малын чанар сайжруулах” ажлын хүрээнд Монгол малынхаа чанарыг сайжруулах ажлыг ч зохион байгуулж, хуулиа шинэчлэн баталж, богийн хээлтүүлэгчийн чанарыг дээшлүүлэх зэрэг ажлыг хийж байгаа юм. Ингээд дэлхийн шилдэг үүлдрийн хонин сүргийг хүлээн авах үеэр зарим албаныхны байр суурийг сонирхсоноо хүргэе. Л.Баяртулга: Эдгээр хонийг хурган үед мах болон ноосны чиглэлээр ашиглах боломжтой /ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/ -Засгийн газраас “Мах сүүний анхдугаар аян”-ыг зарласан. Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас 2017 оныг малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд Франц улсаас эхний ээлжид дөрвөн үүлдрийн хонийг импортолж байна. Ихэрлэдэг Романов болон суффолк, беричон душер, романов, меринос зэрэг нарийн ноост хонинуудыг оруулж ирлээ. Эдгээр хонийг хурган үед мах болон ноосны чиглэлээр ашиглах боломжтой. Ялангуяа, хөнгөн үйлдвэрт нарийн ноос шаардлагатай байгаа энэ үед хэрэгцээг хангахад ашиглагдана. Хэдий малын махаа гадаад улс оронд экспортлох талаар ярьж байгаа ч, махны чанарын үзүүлэлт доогуур байна. Иймээс төрөлжсөн аж ахуй байгуулах, эрлийзжүүлэх маягаар мах, ноосны гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын хэмжээнд хамгийн тулгамдаж буй нэг асуудал нь бэлчээрийн даац байгаа. Харин бэлчээрийн даацыг тоо толгой биш, нэг малаас гарах мах, ноосны гарцаар нөхөх замаар хамгаалж чадна гэж үзэж байна. Guy Gerard Merlande: Бид Монголын уур амьсгалд тэсвэртэй дөрвөн үүлдрийг сонгосон /“GE.O.DE”-ын Үржил селекц хариуцсан ТУЗ-ийн дарга/ -Бид өнөөдөр анх удаагаа Монголд махны чиглэлийн дөрвөн үүлдрийн хонь авчирч буйдаа туйлын баяртай байна. Манайх Франц даяарх 250 аж ахуй хоршоологчдын нийлүүлсэн бог малын 12 үүлдрийн үржил, селекцийг хариуцдаг. Монголд зөвхөн малаа хүлээлгэн өгөх гэж ирсэнгүй. ХХААХҮЯ-нд тэдгээр мах, ноосны чиглэлийн хонийг хэрхэн яаж өсгөж, үржүүлэх, юуг анхаарах ёстой талаар сургалт зохион байгуулна. Дээр нь худалдан авагч фермтэйгээ байнгын харилцаатай байж, сургалт, зөвлөгөө өгч ажиллах болно. Түүнчлэн, 12 селецкээсээ Монголын эрс тэс уур амьсгалд хамгийн тэсвэртэй байх дөрвөн үүлдрийг сонгож авчирсан. Эдгээр үүлдэр нь бэлчээрлэх бололцоотой. Нутгийн үүлдэртэй зохицох учраас эрлийзжүүлэхэд нутгийн малын махны үйлдвэрлэлийн үр өгөөж, ашиг шим нь нэмэгдэнэ. Бас ОХУ-ын эрс тэс уур амьсгалтай Сибириэс гаралтай нэг үүлдрийг авчирлаа. Францад олон жилийн турш нутагшуулж, цэвэр үүлдрээр нь хадгалж ирсэн. Монголын уур амьсгалд бүрэн зохицно. Г.Элдэв-Очир: 21 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд байлгана /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Францын мал эмнэлгийн хорио цээрийн байгууллагатай Мал эмнэлгийн гэрчилгээг тохиролцсон. Үүнд, хонины халдварт өвчний байдлыг Францыг тал баталгаажуулах талаар тусгасан байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын импортод тавигдах халдварт өвчний шинжилгээг заавал хийлгэсэн байх гэсэн шаардлага тавьсан. Бид урьдчилсан бичиг баримтын шалгалтыг хийлээ. Монгол Улсын тавьсан шаардлагын дагуу шинжилгээ гэх мэт бүх зүйл нь хийгдсэн байна. Сая онгоцонд Буянт-Ухаа боомт дахь мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлгийн хяналтын байцаагчид бүгдийг нь хүлээн авлаа. Одоо Сонгинохайрхан дүүргийн мал эмнэлгийн албанд хүлээлгэж өгнө. Түүнд, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавина. Ерөнхийдөө 21 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд байлгана. Энэ хугацаанд хонины халдварт өвчний шинжилгээг бүрэн гүйцэт хийж, лабораторийн шинжилгээгээр элдэв халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд ашиглах боломж бүрдэх юм. Б.Мөнгөн: Зургаан сартай суффолк үүлдрийн хонь 65 кг хүрдэг /Дархан-Уул аймгийн малчин/ -Баруун Европын Францаас өндөр ашиг шимтэй дөрвөн үүлдрийн хонийг оруулж ирлээ. Зарим нь ноосных, зарим нь махны чиглэлийн хонь юм байна. Махны чиглэлийн хонь богино хугацаанд ашиг шимээ өгөх боломжтой. Суффолк үүлдрийн хуц 120-130 кг хүрдэг. Эм хонь бол 70-90 кг хүрдэг юм. Зургаан сартай хурга нь л 65 кг хүрдэг. Тэгэхээр жилдээ л ашгийг нь хүртэх бүрэн боломжтой. Монгол хонь төлөг, шүдлэн хүрч байж, 65 кг хүрдэг. Харин Суффолк үүлдрийн хурга зургаан сартайдаа өдий кг-д хүрнэ гэдэг нэлээд өндөр ашиг шимтэйнх. Тэгэхээр зөв арчилж, тордож чадвал жилдээ л ашгийг нь хүртээд байх боломжтой. Манайд нутагшуулах нь өөрөө нарийн ажиллагаа шаардана. Мал ямар нэгэн газар шууд нутагшуулах төвөгтэй байдаг юм. Миний бодлоор, тухайн улстай нь ижил төстэй уур амьсгал бүхий газар нутагт өсгөж үржүүлэх нь зүйтэй болов уу.
https://ikon.mn/n/11fg
11fh
Ц.Дуламсүрэн: Автомашин хүрэх боломжгүй газар усаа 20-30 литрээр нь зөөлөө
Б.Тогтох, Монголын мэдээ
06/19/2017 08:49:00
Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс тодрууллаа. -Богдхан ууланд хэд хэдэн түймэр гарч, байгаль хамгаалагчид болон онцгойгийнхон газар дээр нь олон хоног ажилласан. Түймрийг цурманд оруулж чадсан уу? -Голдуу явган аялагчдын маршрутын замын дагуу ойр ойрхон таван түймэр гарсан. Одоогийн байдлаар Залаатын амны түймрийг онцгойгийнхон унтраагаад цурман дээр нь манайхан ажиллаж байгаа. Уулын түймрийн аюултай нь модны ёроолоор үргэлжилдэг. Өдөр нь ус асгаад унтраалаа гэхэд доогуураа шатаж байгаад маргааш нь өөр газраар гараад ирдэг. Тиймээс хүн хүч, эдийн засгийн хүндрэл гарсан. Тухайлбал, Богдын дархан цаазат хамгаалалтын захиргаа зургаан мэргэжилтэн, нэг жолооч, 23 ойн хамгаалагчтай. Ийм бүрэлдэхүүнээр түймрийг гарсан даруйд нь шуурхай дарж авах боломжгүй. -Түймэр явган аялагчдын маршрутын замын дагуу гарч байна гэлээ. Үүнийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ? -Бидний зүгээс хуурайшилтын үед явган аялахыг зогсоох удирдамжийг баримтлан ажиллаж байна. Нийслэлчүүдийн хувьд явган аялах хамгийн ойр газар нь Богдхан уул. Гэхдээ гал түлж, тамхи татах гэх мэт буруу үйлдлүүдийг ихээр хийдэг нь асуудал болж байна. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 9-нд тушаал гараад явган аялагчдыг хуурайшилтын үед аялахыг зогсоосон. Гэвч аялагчдын хөл тасраагүй. Иргэдийн зүгээс “Бид яагаад аялж болдоггүй юм, би гал түймэр тавихгүй” гэдэг. Гэвч ууланд гарсан даруйдаа гал алдсан тохиолдол олон гарч байна. Бидний хувьд үүнээс сэргийлж, ээлжийн жижүүр гарган ажиллаж эхэлсэн. -Хуурайшилт цааш үргэлжилбэл, нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай юм байна. Газар дээр нь ажиллаж байгаа хүний хувьд цаашид галт түймрийн аюулаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ? -Энэ хавар үндсэндээ Богд ууланд арван түймэр гарсан. Сүүлийн гурван түймрийн голомт дээр манай байгууллагын бүх ажилчид өдөр шөнөгүй ажиллаж цурманд оруулсан. Нэг хэсэг нь ус зөөж авирсан бол нөгөө хэсэг голомт дээр ажиллах жишээтэй. Сүүлдээ зарим хүмүүсийн бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч бий. Онцгойгийнхон гол хүч болж байна. Онцгой байдлын автомашин ирээд ч хүрэхгүй газрууд байгаа шүү дээ. Тиймээс 2-3 км-ийн цаанаас 20-30 литрээр нь ус зөөсөн. -Тусгай хамгаалалттай газрыг хариуцсан яам тамгын газрууд байгаа. Тэдний зүгээс дэмжлэг үзүүлж байгаа юу? -Салбарын яамнаас тухай бүрд дэмжлэг үзүүлээд явж байна. Саяхан л гэхэд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Хан Хэнтийн дархан цаазат газар, манай хоёрт тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүгээр албан хаагчдын хоол хүнс, техник хэрэгслийн шатахууны хэрэгцээг шийдвэрлэж байна. Ер нь яам тодорхой хэмжээнд ард иргэдийнхээ төлөө чиглэсэн олон ажил хийж байгаа. Үүний нэг нь Цэцээ гүний явган аяллын маршрутыг 10 сая төгрөг гаргаж янзалж өглөө. Мөн Зайсанд автомашины зогсоол, аялагчдын амрах газар гэх мэтээр иж бүрэн тохижуулахаар ажиллаж байна. Эдгээр асуудлыг шийдэж чадвал, аялагчид зориулалтын газраа амраад гал түймрийн эрсдэл төдий чинээгээр буурна.
https://ikon.mn/n/11fh
11fi
ҮЙЛ ЯВДАЛ: МУ-ын төрийн дууллыг Мазаалай хиймэл дагуулаас эгшиглүүлэх талаар мэдээлэл хийнэ
Г.Мөрөн, iKon.mn
06/19/2017 08:59:00
Гэрэл зургийг mpa.mn Үндэсний батлан хамгаалахын их сургуульд 09:00 цагт Монгол улсын Засгийн газрын тогтоол, байлдааны туг, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дүрэм гардуулах ёслол болно. Нээлттэй нийгэм форумд 11:00-12:00 цагт 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мониторингийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно. Шангри Ла зочид буудалд 11:00 цагт "Цахим сум" төслийн нээлтийн арга хэмжээ болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно. Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт Эх оронч сонголт сэдвээр 108 ТББ-ын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ. Спортын төв ордны 3 давхарын 303 тоот өрөөнд 11:00 цагт Боксын "Ulaanbaatar cup" олон улсын тэмцээн болохтой холбогдуулан МБХ-ноос хэвлэлийн бага хурал хийнэ. НЗДТГ-ын үүдэнд 11:00-18:00 цагт НЗХАШШүүхийн шийдвэрийн дагуу 2017.06.19-2017.06.21-ний хүртэл өдөр бүр Улсын комисст ажилладаг төрийн албан хаагчдын ХУУЛЬ БУС үйлдлийг нийтэд мэдээлэх зорилгоор цуглаан хийнэ. ХХААХҮЯ-ны хурлын зааланд 14:00 цагт Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт болно. МУИС хичээлийн I байр, дугуй зааланд 15:00 цагт Мазаалай хиймэл дагуулын анхны сигнал хүлээж авах, МУ-ын төрийн дууллыг Мазаалай хиймэл дагуулаас эгшиглүүлэх түүхэн үйл явдлын талаар МУИС-ийн удирдлагууд, мазаалай хиймэл дагуулын ажлын хэсгийхэн хэвлэлийн бага хурал хийнэ.
https://ikon.mn/n/11fi
11fj
400 гаруй жилийн өмнөөс шүтэж ирсэн Бурханыг дээрэмдсэн гэмт хэргийг илрүүллээ
ikon.mn
06/19/2017 09:04:00
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүллээ. Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж, гэрийн эздийг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах хосгүй үнэт “Сармагчин дүртэй бурхан”-ыг дээрэмдэн авч явсан байна. Уг хэргийг 1987-1990 онд төрсөн, Улаанбаатар хотод оршин суух хаягтай Н, Э, А нар бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид хамтран шуурхай илрүүлж, холбогдох ажиллагааг хийж байна. Энэхүү бурхынг ганеш гэж нэрлэдэг бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурханы хувилгаан бичин дүрт бурхан аж. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурханыг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаараа мэдүүлжээ. Сэжигтэн Н, Э, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна. Эх сурвалж: ЦЕГ
https://ikon.mn/n/11fj
11fk
Америк оюутан Хойд Солонгосын дэглэмийг нураах зорилготой байсан гэж Улаанбаатарт ирсэн төлөөлөгч мэдэгджээ
Р.Төмөр, ikon.mn
06/19/2017 09:02:00
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод болж өнгөрсөн олон улсын хуралд ирсэн Хойд Солонгосын төлөөлөгч саяхан суллагдсан Америк оюутныг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ. АНУ-ын оюутан Отто Уормберийг 17 сарын турш хорьсны эцэст өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын дэглэм Вашингтонд шилжүүлж өгсөн юм. Уормберийн аав хүүгээ дэглэмийн эсрэг ямар нэг ажиллагаанд оролцоогүй гээд Пёньяныг хүүтэй нь харгис хэрцгий харьцсан гэж шүүмжилж байв. Суллагдсан оюутан одоо болтол ухаангүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Гадаад хэргийн яам “Улаанбаатарын яриа хэлэлцээр” нэртэй хоёр өдрийн хурал зохион байгуулжээ. Хуралд АНУ, БНХАУ, Япон, ОХУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын төлөөлөгчид оролцсон юм. АНУ-ыг төлөөлж ирсэн Жоржтауны их сургуулийн профессор Александр Мансуров Хойд Солонгосын төлөөлөгчтэй уулзаж, Отто Уормберийг баривчлах болсон шалтгааны талаар ярилцжээ. Пёньянаас ирсэн төлөөлөгч Ким Кван Хак “Отто Уормбер болон Кеннет Бэй гэсэн АНУ-ын иргэд нь БНАСАУ-ын төр засгийг унагах зорилготой байсан” гэж энэ үеэр хэлсэн байна. Кеннет Бэй нь Солонгос гаралтай Америкийн иргэн бөгөөд үүнээс өмнө Хойд Солонгост хоёр жил гаруй хугацаанд хоригдож байгаад суллагдсан юм. Хойд Солонгосын гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн судлаач Ким Кван Хак баривчлагдсан оюутныг “энгийн иргэн байгаагүй” гээд “Хэрвээ Ромд байгаа бол Ромчууд шиг бай” гэсэн зүйр үгийг хэлж “улс бүр өөрийн хуультай” хэмээн Америк профессорт сануулсан гэнэ. Ноён Кимийн үг нь Отто Уормберийг шилжүүлж өгснөөс хойш Пёньяны хийсэн анхны мэдэгдэл болж байна. Үүнээс өмнө Америк оюутныг сулласан нь “хүмүүнлэг ёсны арга хэмжээ” байсан гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн суваг ганц өгүүлбэрээр мэдэгдэж байв. Улаанбаатарт болсон хурлын үеэр Пёньяны төлөөлөгчид Дональд Трампын засаг захиргааны бодлого Барак Обамагийн үеийнхээс илүү хатуу байгааг шүүмжилж, Ирак, Ливи, Сири улсуудын хувь заяаг давтахгүйн тулд Хойд Солонгос өөрийн цөмийн зэвсэгтэй болохоос өөр аргагүй байгаагаа илэрхийлжээ. Ким Квак Хак энэ тухай “Хэдийгээр АНУ манай дэглэмийг унагах сонирхолгүй гэж байгаа ч тэдний үйлдэл нь үгнээсээ зөрж байгаа юм” хэмээн мэдэгдсэн байна. Мөн хурлын үеэр Өмнөд Солонгосын төлөөлөгч Ли Хюн Сёг хэлсэн үгэндээ Хойд Солонгосын дэглэмийг “21 дүгээр зууны феодалын улс” гэж нэрлэсэн нь Пёньяны төлөөлөгчдийг бухимдуулж, дөрвөн төлөөлөгч нь хурлыг орхиж гарсан гэнэ. Эх сурвалж: Wall Street Journal
https://ikon.mn/n/11fk
11fl
“Япон цэргийн цогцолбор” цэцэрлэгт хүрээлэн болно
Зохиолч, сэтгүүлч Гомбын Баатарнум
06/19/2017 09:06:00
Ерээд он хүртэл Дамбадаржаагийн хийдийн баруун хойд энгэрт “Япон цэргийн булш” хэмээх том цагаан хашаа цайран харагддаг байлаа. Харин сүүлийн 20 гаруй жилд мөнөөх хашаа ор сураггүй болж, оронд нь томоохон бүтээн байгуулалтын цогцолбор боссоныг хэн хүнгүй мэдэх билээ. Халх голын байлдаанаас олзлогдсон япон цэргүүд хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж байхдаа зарим нь өвчнөөр нас барж, энэ газарт оршуулдаг байжээ. Хэдийгээр хүний нутагт өнгөлзөж, бүтэлгүйтсэн ч өрөвч сэтгэлтэй монголчууд тэдэнд тэгтлээ хүйтэн сэтгэлээр ханддаггүй байсныг хүмүүсийн яриа, ном, товхимолд бичиж үлдээснээс гадарлах болсон юм. Тэр ч байтугай, тухайн он жилүүдэд Хилийн цэргийн ахмад цолтой байсан бидний аав, баривчлагдсан япончуудтай ажиллаж байхдаа хүндээр өвчилж, “Айргийн сувилал”зэрэг газраар олон сараар эмчлүүлсэн боловч илааршилгүй байсаар цэргээс бэлтгэлээр халагдаж орон нутагтаа очсон гэдэг. Бидний ээж угийн өрөвч сэтгэлтэй, өглөгч нэгэн л дээ. Тэр үед япон цэргүүд Д.Сүхбаатарын талбайд ажиллаж байсан бололтой. Ээж маань тэднийг үнэнхүү сэтгэлийн угаас өрөвдөхдөө хайрцаг хайрцгаар нь “Папирос” тамхи, бас ойр зуурын идэх юмыг цүнх, халаасандаа чихэж аваад л очдог, “Харуул манааных нь сиймхийг тааруулж байгаад хашаа давуулан шиддэг байсан даа” гэж ярьдгийг нь тод санаж байна. Ойрмогхоны нэгэн өдөр миний бие өөрийн багш, олноо “DZ Man” хэмээн алдаршсан, Улс төрийн тоймч Б.Дашзэвэгийн хамт япон цэргийн цогцолборыг сонирхохоор очихдоо тэндэхийн Менежер Ч.Гантогтох гэдэг залуутай танилцаж, сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдсөнийг уншигч олонтойгоо хуваалцьюу. -Ийм онцгой газарт ажиллах хувь тэр бүр хүнд олдохгүй дээ. Энд нутаг ус үл хамаарах ч, аль нутгийнх гэдгээс яриагаа эхэлье...? -Говь- Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул. 2002 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн долоодугаар сургуулийн наймдугаар ангийг дүүргээд Техник технологийн коллежийн Цахилгаанчны ангид орж суралцсан. Сургуулиа 2006 онд төгсөөд “Нийслэл өргөө” компанид хэсэг хугацаанд ажилласан. Бас 2008 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид цэргийн албаа хаагаад авсан гэж байгаа. -Өө, тэгвэл жинхэнэ эр хүн юм байна. Харин ийм онцгой газар хэрхэн шалгуур давж ажиллах болов оо? -2016 оны зургаадугаар сард “Япон цэргийн цогцолбор хөшөөний менежер” гэдэг албанд ажилд орсон. Ажлын онцлог гэвэл өвөл, зунгүй байж, энэ орчиндоо хяналт тавина. Зундаа мод тарина, аялал жуулчлалаар болон ажил албаны шугамаар ирсэн япон хүмүүст цогцолбор хөшөөгөө тайлбарлан танилцуулдаг. Зөвхөн япон гэхгүй, сонирхохоор ирсэн хүн бүхэнд чөлөөтэй үйлчлэх ёстой. Уг нь манай хүргэн ах Б.Нэргүй гэдэг хүн энэ цогцолбор хөшөө баригдаагүй, бүр шарил байхад нь миний одоогийн ажлыг хийж байсан. Ах маань бурхан болсон учраас би ажлыг нь үргэлжлүүлж байгаа юм. -Цогцолбор хөшөөнд олон хүмүүсийн овог, нэр байгаа бололтой. Жаахан тайлбар хийгээч...? -Ах маань амьд сэрүүн байхдаа ярьж байсан юм. Уг нь Халх голын дайнаас олзлогдсон 98,000 япон цэрэг Манжуурт байснаас 12,000 цэрэг нь Сибирээр дамжин, 1945 оны хоёрдугаар сарын дундуур Алтанбулагийн хилээр Монголд орж ирсэн юм билээ. Тэр хол замыг дийлэнхдээ явганаар туулсан гэж бодохоор ямар хүнд нөхцөлд байсан нь ойлгомжтой. Тийм ч учраас цэргүүдийнх нь бараг 90 хувь уушгины ханиад, хатгаа, бусад төрлийн өвчтэй байжээ. Эмнэлгийн анхны тусламжийг Алтанбулагт үзүүлсэн гэсэн. Олзлогдсон цэргүүдийн хуаран Хужирбулан, Гачууртад төвлөрч байсан бололтой. Тэгээд бие бялдраар гайгүй хэсгийг нь хотод, арай нас ахимаг хүмүүсийг нь мэргэжлийн дагуу Налайх, Батсүмбэр зэрэг газарт уурхай, ногоо тариалах ажилд ашиглаж байжээ. Олзлогдсон япон цэргүүд Засгийн газрын ордон, Д.Сүхбаатарын талбай, Улсын төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж, манай улсын нүүр царайг өөрчлөхөд багагүй хувь нэмрээ оруулсныг хойч үе мартаж болохгүй юм даа. Дамбадаржаагийн хийдийн хашаанд “П” хэлбэрийн хоёр давхар цагаан байшинд япон цэргийн эмнэлэг ажиллаж, өвчтэй цэргүүдийг эмчилж, нас барсныг нь энд авчирч оршуулдаг болсноор “Япон цэргийн оршуулгын газар” гэж нэрлэгдсээр иржээ. Одоо бол Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа дахь “Япон цэргийн цогцолбор” гэж албан ёсоор нэрлэгдэж байгаа. -Нууц биш бол энд хэчнээн хүний оршуулга байсан юм бол? -Одоо нууцлаад байх юу байхав дээ. Энд нийтдээ 835 хүний оршуулга байсан гэсэн. Мөн Хужирбуланд 240, Батсүмбэрт 60 орчим, Алтанбулагт 195, Өгийнуурт таван хүний шарил байсныг 1999 онд бүгдийг гарган авч, 2000 онд Төв аймгийн Алтанбулаг суманд чандарлаж, нутаг руу нь авч явсан байна. Хамгийн олзуурхууштай нь тэр хүмүүсийн овог, нэр, хэдэн онд ямар өвчнөөр хаана нас барсан зэргийг маш сайн бичиж үлдээсэн нь монголчуудын маань хүнлэг чанарын нэг илэрхийлэл, бас япончууд хүмүүсээ ямар ихээр хүндэтгэдгийн нэг тод жишээ болон үлджээ. Зөвхөн Монголд ч биш, орос, хятад зэрэг оронд цаг бусаар насан эцэслэсэн цэргүүдийнхээ шарилыг ч мөн нэгэн адил авсан гэсэн. Өнгөрсөн онд МУЗН-ээс 10, Японоос 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Халх голд малтлага хийж, 20 япон цэргийн шарилыг гарган авч чандарлан, мөн нутаг руугаа авч явсан. -Энэ цогцолборт хэмжээгээр бага ч онцгой нэгэн хөшөө байх юм. Учир жанцанг нь мэдэх үү? -Хамгийн дээд талд нь нэг том генералын оршуулга, доогуур нь цэргүүдийнх нь оршуулга байсан юм билээ. Япон цэргүүд тэр генералаа маш ихээр хүндэтгэдэг байсан гэсэн. Тэр генералд зориулан, тусгайлан босгосон хөшөө байгаа нь тэр. -Цогцолбор хэзээ ашиглалтад орсон бэ? -Бүтээн байгуулалтын ажил нь 2000 онд эхэлж, 2001 оны аравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн. Тэр цагаас янз бүрийн ажлаар Монголд ирсэн япон хүмүүсийн цуваа ер тасраагүй. Бүр зарим нь онгоцноосоо буугаад л шууд наашаа ирдэг гэсэн. Эндээс, ямар их хүндлэл, ёс заншилтай ард түмэн бэ гэдэг нь тод харагдаж байгаа биз. Монголд суугаа Элчин сайдын яам, мөн Монголд амьдардаг жирийн япон хүмүүсийн хувьд байнга ирж цэцэг өргөж, зул хүж бадраадаг. Ер нь жилдээ 1,000- 15,000 жуулчин тогтмол ирдэг. Ноднин 70 лам ирж ном уншаад явсан. -Танай цогцолборын цаашдын зорилго...? -Япончууд цогцолбороо томоохон цэцэрлэгт хүрээлэн болгох төлөвлөгөө боловсруулсан юм билээ. Мэдээж, төр, засаг нь ч маш их дэмжиж байгаа байх. Өнөөдрийн байдлаар хайлаас, гацуур, үрэл, монос, чацаргана зэрэг 4,000 гаруй мод суулгаад байна. Сардаа 750,000 төгрөгийн цалинг хэн өгөх вэ дээ. Тийм учраас энэ газрыг сайхан цэцэрлэгт хүрээлэн болгох нь бидний гол зорилго болоод байна даа. Сэтгүүлчийн зурвас: Ч.Гантогтох бид хоёрын яриа ийн өөдрөг сэтгэлээр өндөрлөсөн юм. Ажил олдохгүй байгаа энэ цаг үед нэг нь ч гэсэн ажилтай, бас боломжийн цалинтай байна гэдэг сайхан хэрэг. Харин хүний итгэлийг дааж ажиллах нь л монголчуудын хувьд чухал гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Гэхдээ Ч.Гантогтохыг сургууль, дамжаа дүүргэсэн, цэргийн алба хаачихсан, нэлээд догь нэгэн болохыг анзаарсан учраас энэ талд асуудалгүй нэгэн болохыг хэлэх байна. Ахынх нь гэр бүл А.Сүглэгмаа гэдэг хижээл насны эмэгтэй энэ үеэр бидний ярианд оролцож, анх сахиул, менежерээр ирж бүхий л ажилд гар бие оролцсон, одоо ч ажилласаар байгаа тухайгаа өгүүлсэн. Түүний ярьснаар, зуны улиралд олон хүнтэй харьцах нь маш сайхан байдаг аж. Харин өвөл болохоор ирэх хүмүүсийн тоо цөөрч, жаахан уйтгартай байдаг гэнэ. Цаашдаа ч тогтвор суурьшилтай ажиллаж, маш сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь энэ насны буян гэж боддогоо ярьсан. Тэдний ажлыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хот тохижуулах газраас ч дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Энэ бяцхан газар хэдийгээр “Япон цэргийн цогцолбор” нэртэй ч, цаашдаа нийслэлчүүдийн зорин очдог, нээлттэй томоохон цэцэрлэгт хүрээлэн байх бололтой.
https://ikon.mn/n/11fl
11fm
Эдийн засгийг солонгоруулахдаа фокусаа зөв тохируул
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
06/19/2017 09:36:00
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Альфа Асиа” компанийн ерөнхий захирал Г.Гантуяаг урьж ярилцлаа. УЛСАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БИЗНЕСИЙН САЛБАРАА ДЭМЖ -Цаг хугацааны хувьд жил ирэх бүр хүний хөгжил, нийгмийн байдал өөрчлөгдөж байна. Жишээлбэл, 10 жилийн өмнөхтэй бизнесийн орчныг харьцуулбал гарах дүр зураг нь сонирхолтой байх болов уу. 2007 оны үеэс ямар ч бизнес эрхэлсэн амжилттай байх боломж байсан. Учир нь эдийн засгийн хувьд өсөлтийн жилүүд байлаа. Харин сүүлийн 2-3 жилийн хугацаанд амжилттай яваа бизнесийг унагахгүй юмсан гэж хичээсээр өнгөрүүлсэн байх. Мэдээж энэ нь хүн бүрийн ярьж байгаа эдийн засгийн хямралтай холбоотой. Түүнчлэн гаднын хөрөнгө оруулагчид манайд орж ирэх нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлдэг. Уг нь бизнесийг ямар ч үед зөв төлөвлөгөөгөөр удирдвал өсөлт гарч болно. Гэхдээ манай улсын хувьд бизнест улс төрийн оролцоо хэт өндөр хэмжээнд байгаа нь хүндрэл учруулдаг юм. Яагаад гэвэл, гаднын хөрөнгө оруулагчдын хувьд бизнест төрийн бодлого болон хууль эрх зүйн орчин нь тогтвортой байгаа нөхцөлд хөрөнгөө оруулна шүү дээ. Аливаа зүйлийг амжилттай байлгах гарц бий. Гэвч түүнийг хэрхэн хийх вэ гэдэг чухал. Жишээлбэл, Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю улсаа хөгжүүлэхийн тулд бизнесийн салбараа бодлогоороо дэмжсэн байдаг. Тухайлбал, гарааны бизнест хөл дээрээ босох боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд тодорхой хөнгөлөлтийг гаднын улс орнууд өөрийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг. Япон болон Сингапур улс эхлэлтийн бизнес эрхлэгчдийгээ эхний хоёр жилийн татвараас бүрэн чөлөөлдөг юм билээ. Гэтэл манайд аж ахуйн нэгж байгуулсан бичиг баримтаа авсан тэр өдрөөс л татвар төлж эхлэх эрх зүйн орчин бүрддэг. Ер нь улсын эдийн засагтаа эергээр нөлөөлөх бизнесийнхнээ бодлогоор дэмжих нь хөгжлийн хөшүүрэг болно гэж хардаг. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БА ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР -Манай компани үндсэн үйл ажиллагаанаасаа гадна сургалт зохион байгуулдаг. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийнхэнд сургалт явуулж ирсэн. Төр, хувийн хэвшил хоорондын харилцаа ямар байх ёстой вэ гэдэг сургалтын явцад тодорхой харагддаг. Төрийн байгууллагын хувьд дарангуйлагч хэлбэрээр бус үйлчилгээний байгууллага гэдгээ ухамсарлан ажиллах нь бизнесийнхнийг дэмжих нэг хэлбэр. Нөгөө талдаа татварын орчныг хэдийд хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь судалгаатай байх учиртай. Саяхан бүх төрлийн татвар өссөн. Энэ нь бизнест ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй байсан. Гэвч төрөөс энэ цаг үед татвар нэмэх нь тийм ч зөв шийдэл биш гэж харж байгаа. Жишээлбэл, нийгмийн даатгал нэмэгдсэнээр ямар үр дүн гарах вэ гэдгээ тодорхойлоод түүнийг олон нийтэд таниулах хэрэгтэй. Сингапур улсын хувьд 1973 онд орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн 1990 он гэхэд зорилгодоо хүрсэн байдаг. Ингэхдээ нийгмийн даатгалын сангаас эх үүсвэрийг нь гаргах тогтолцоотойгоор хэрэгжүүлсэн юм билээ. Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл нь 25 хувьтай байсан бөгөөд үүгээрээ орон сууцтай болгох хөтөлбөрөө өндөр үр дүнтэйгээр гүйцэтгэсэн юм. Гэтэл бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэл юунд зарцуулагдаж, ямар үр дүн гарч байгаа вэ гэдэгт хүмүүс эргэлзээтэй ханддаг. Магадгүй шимтгэл төлөгч хувь хүн тэтгэвэрт гарах үед авах хэдэн төгрөгөөс илүү бодит үр дүн байхгүй. Тэгэхээр Сингапурын жишээг бид хэрэгжүүлж болно гэж боддог. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл, утаанаас салах тухай ярьж хэдэн арван тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гарахгүй байгаа тухай баалуулахгүй байх боломжтой юм. Энэ дашрамд нэг зүйлийг хэлмээр байна. Сүүлийн жилүүдэд бизнесийнхэн улстөржиж байна гэх шүүмжлэл гарах болсон. Бизнес эрхлэгч эрсдэлийг үүрч ашиг олохын төлөө ажилладаг. Харин төрийн бодлого шийдвэр үүнийг нь боомилсон шийдвэр гаргавал өөрсдийн дуу хоолойгоо хүргэх нь зайлшгүй. Тиймээс зарим тохиолдолд яалт ч үгүй улс төрийн нөхцөл байдалд уялдуулан тайлбар хийх шаардлага гардаг гэдгийг олон нийт ойлгодог байгаасай гэж хүсдэг. НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДОРВИТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ -Би Сингапур улсын жишээг илүүтэй ярьж байгаа нь энэ улсад бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Энэ үедээ тус улсын Ерөнхий сайд Ли Куан Югийн улсаа хөгжүүлэхийн тулд хийж байсан алхам, бодлого шийдвэрийнх нь талаар нэлээд судалсан юм. Ли Куан Ю улсаа маш хүнд үед нь удирдаж байсан шилдэг удирдагч юм билээ. 1965 он гэхэд Сингапур Малайзаас усаа авдаг, цэргийн хүч нь гаднынх, олон үндэстний мөргөлдөөн гарч байсныг түүний дуртгалд тэмдэглэсэн байдаг. Тэрбээр энэ хугацаанд хэвлэл мэдээллээр нэлээдгүй муучлуулж, ард түмэндээ гоочлуулдаг байсан гэдэг. Энэ бүхний цаана тасралтгүй тулалдсаны эцэст гарсан гэдэг. Ер нь Сингапур өөрийн гэсэн байгалийн баялаггүй ч хөгжлийн өндөр төвшинд хүрсэн гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ улс яаж хөгжсөн бэ гэдэг нь миний сонирхлыг татсан хэрэг. Харин тухайн улсын удирдагч нь төрийн тоглолцоо, улс төрийн системийг маш сайн тогтоож өгсөн юм билээ. Тухайлбал, салбар бүрийг багц багцаар нь хувааж хуваарилан хөгжүүлсэн байна. Тэр дундаа эдийн засгийн хүндрэлтэй байсан ч боловсролд анхаарлаа хандуулан хөрөнгө зарцуулсан байдаг. Ирээдүйн удирдагчдаа олон жилийн өмнөөс бэлтгэсэн. Нөгөө талдаа Ли Куан Ю өөрийн ойр тойрны болон төрөл садны холбоотой байсан ч хамаагүй улсын хөгжил, ирээдүйд халтай зүйл хийсэн бол хайр найргүй шүүдэг байжээ. Тиймээс түүнийг харгис удирдагч гэдэг байсан юм билээ. Миний хувьд энэ нь зөв тогтолцоо гэдэгт эргэлздэггүй. Яагаад гэвэл, өнөөдөр нэг хүний амьдрал дээшилж, тойрон хүрээлэгч хэдхэн хүнд нөлөөлөх үү эсвэл улсын хэмжээнд хүртээмжтэй зөв бодлого явуулж улсаа хөгжүүлэх үү гэдэг сонголт байна шүү дээ. Тэгэхээр улсын удирдагч, төрийн бодлого тодорхойлогчид нийтийн эрх ашгийг төлөө шийдэмгий шийдвэр гаргаж өнөөх төрийн төмөр нүүрийг харуулах нь зүйтэй юм. ЭДИЙН ЗАСГИЙН “СОЛОНГЫГ” ЗӨВ СОНГО -Эдийн засгийг солонгоруулах тухай ярьж байгаа нь зөв. Гэхдээ солонгорохтойгоо зэрэгцэн сарних тохиолдол бий гэдгийг мартаж болохгүй. Манай улсын хувьд гадаад орчин дахь түүхий эдийн үнийн уналтыг дагаж савлахаас сэргийлэхийн тулд барьж авах солонгоо зөв тодорхойлох нь чухал. Ерөнхийдөө улс орныг хөгжүүлдэг гурван арга бий. Нэгдүгээрт, байгалийн баялаг. Үүгээр бид хөгжих боломжтой. Хоёрдугаарт, оюунлаг байдал. Манай улсын залуучууд дэлхийн томоохон компаниудад оюуны хүчээ зарцуулж байгаагаас харвал үүнийг ашиглан хөгжих боломж бий. Гуравдугаарт, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломж ч бас байна. Тэгэхээр солонгоруулахын тулд олон салбарт хүч тарамдах хэрэггүй юм. Харин аль салбарыг нь хөгжүүлснээр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болж, улсаа хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Миний бодлоор аялал жуулчлалын салбараа дорвитой хөгжүүлэх нь илүү өгөөжтэй байна гэж хардаг. Учир нь Монгол гэдэг нэрээс илүүтэй Чингис гэхээр гадныхан таньдаг. Үүнийг ашиглах нь зүйтэй юм болов уу. Хэрэв аялал жуулчлалыг эдийн засгийг солонгоруулах салбар гэж тодорхойлон төр бодлогоороо дэмжиж хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллавал олон боломж бий. Магадгүй энэ салбар нь фокус алдахгүй, сарнихгүйгээр хөгжих хөшүүрэг байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. ХӨГЖИХИЙН ТУЛД АХУЙГААСАА САЛАХ НЬ МАШ ЧУХАЛ -Бизнесийн салбарынхан ард түмэнд хэрэглээний соёлыг түгээдэг гэвэл буруудахгүй. Учир нь одоогоос 30 орчим жилийн өмнө эмэгтэйчүүд ямар ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг байсан бэ гэдгээс л харж болно. Тэгэхээр бизнесийнхэн зөвхөн ашиг олохын төлөө бус хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлдэг гэж боддог. Эцсийн дүндээ хувь хүн өөрийн хийж байгаа зүйлээ чин сэтгэлээ маш сайн хийснээр гарах үр дүн эерэг байна. Энэ нь тодорхой хэмжээгээр хөгжлийг авчирч байдаг юм. Бид өнөөдөр хөгжих тухай ярьж байна. Гэтэл ахуйгаасаа салж чадаагүй тохиолдолд ямар ч үр дүнд хүрэхгүй. Жишээлбэл, өдөр тутамд зарцуулагдах хэрэглээний мөнгө, өр зээл гэх мэт олон асуудал хувь хүнээс эхлээд төрийн хэмжээнд ч яригдсаар л байна. Тиймээс бид ахуйгаасаа салж чадахгүй тулга тойрсон асуудлаа хэлэлцсээр улсаа хөгжүүлж, өндөр хөгжилд хүрэх цаг хугацаагаа алдсаар байгаа юм. Тэгэхээр одоогийн тулгамдсан жижиг асуудлыг шийдвэрлэхийн төлөө өөрийн чадах бүхнээ хийх хэрэгтэй.
https://ikon.mn/n/11fm
11fn
“Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 225 тэрбум төгрөг төлжээ
А.Бямбамаа
06/19/2017 09:50:00
Гэрэл зургийг mpa.mn “Эрдэнэт үйлдвэр” компани энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 225 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн орон нутгийн төсөвт 32.5 тэрбум төгрөгийг төлж, хүдэр олборлолт, боловсруулалтаа нэмэгдүүлсэн байна. Ингэснээр зэс, молибдены баяжмал дахь металлын агуулга төлөвлөснөөс давж биелэх нөхцөл бүрдсэн. Энэ нь орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлэхэд нөлөөлсөн. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хөрвөлтөөс шалтгаалан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээнд хэмнэлтийн бодлого баримтлан ажиллаж байгаа. Нэг тонн цэвэр зэсийн боловсруулалтын тооцоот буюу өөрийн өртгийг бууруулснаар компанийн ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн. Энэ нь өмнөх оны ашгийн төлөвлөгөөнөөс ойролцоогоор тав дахин ашигтай ажиллаж байна гэсэн үг хэмээн тус компаниас мэдэгдлээ.
https://ikon.mn/n/11fn
11fo
УЦУОШГ: Маргаашаас ихэнх нутгаар БОРОО орж, СЭРҮҮХЭН байна
ikon.mn
06/19/2017 09:51:00
Гэрэл зургийг mpa.mn Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 20-21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж сэрүүхэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ. 2017 оны 06 дугаар сарын 18-ны 20 цагаас 06 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсэг, өдөртөө нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 2017 оны 06 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 20-21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Эх сурвалж: УЦУОШГ
https://ikon.mn/n/11fo
11fp
Хүнд үед үндэсний компаниудын эх оронч үүрэг хариуцлага илрэн гардаг
Б.Дөлгөөн
06/19/2017 10:05:00
Монгол улсын эдийн засаг хямрах үйл явц 2015 оны зургадугаар сараас нүүрсний экспортын орлого унаснаар эхлэн улмаар төсөв санхүүгийн хүндрэл бий болж, эдийн засгийн өсөлт үндсэндээ зогссон хүндхэн он жилүүд улирч байх шиг. Хямрал эхэлснээс хойш гурав дахь жилийн нүүр үзэж байгаа энэ үед 2017 оны 1-р улиралд эдийн засаг сэргэж эхэлсэн эерэг мэдээ сонсогдож, өсөлт 4.2 хувьд хүрч харьцангуй тогтворжих, цаашдаа нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Эдийн засгийн дээрх хүнд хэцүү цаг үеийг даван туулахад татварын орлогыг тогтвортой бүрдүүлэх, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, бүтээн байгуулалт, нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрийг царцаалгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад татвар төлөгчдийн үүрэг оролцоо хамгийн чухал байсан билээ. Ялангуяа манай улсын татварын хуулиудын хэрэгжилтийг ханган, улс орон нутгийн төсвийн 87 хувийг цаг хугацаанд нь бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувь, нийт ажлын байрны 90 гаруй хувийг бүрдүүлж буй үндэсний компаниудийн эх оронч үүрэг, хариуцлага, улс орноо гэх өөриймсөг сэтгэл өнгөрсөн гурван жилд илүүтэй илэрч харагдаж шалгагдлаа.
https://ikon.mn/n/11fp
11fq
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг 21-нээс эхлэн ХААНА
ikon.mn
06/19/2017 10:23:00
“Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замыг шинэчлэх ажил эхэлсэн. Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл авто замын хойд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм. Замыг шинэчилснээр урсгал тус бүр нь 3 эгнээтэй нийт 18 метр өргөн болно. Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
https://ikon.mn/n/11fq
11fr
Лондон хотод муслим иргэд рүү автомашинаар дайрсан хэрэг гарлаа
Р.Төмөр, ikon.mn
06/19/2017 10:34:00
Лондон хотын хойд хэсэгт орших Исламын шашны сүмийн гадаа мөргөлчид рүү автомашинаар дайрсан хэрэг орон нутгийн цагаар Даваа гарагийн шөнийн 12:20 цагт гарчээ. Шөнийн мөргөл үйлдээд гарч явсан иргэд рүү цагаан өнгийн микро автобус дайран орсноос долоон хүн бэртсэн байна. Харин хүний амь нас үрэгдээгүй гэнэ. Одоо Рамадан сар үргэлжилж байгаа тул муслимууд ийнхүү шөнийн мөргөл үйлдэж байжээ. Цагдаа нар машиныг жолоодож явсан хүнийг баривчлан авч явсан байна. Гэрчүүд баривчлагдсан хүнийг “цагаан арьстай, эрэгтэй хүн” байсан гэжээ. Сүмийн орчим харуул хамгаалалтыг нэмэгдүүлээд байна. Seven Sisters Road гудамжны ойролцоох энэхүү сүм нь нэгэн үе Исламын радикал үзлийн нэг гол төв болж байжээ. Гэвч сүүлд удирдлага нь солигдож, бүхэлдээ шинэчлэгдсэн юм байна. Өмнөх имам (сүмийн тэргүүн санваартан) Абу Хамза 2015 онд терроризмийн хэргээр Нью Йоркод бүх насаар хоригдох ял авсан юм. Тэрээр 1997-2003 онд энэ сүмийн имамаар ажиллаж байгаад бусдыг хүчирхийлэлд уриалсан хэргээр баривчлагдаж байжээ. Дараа нь Абу Хамзаг АНУ-д шилжүүлж өгсөн юм байна. Хэдийгээр сүмийн удирдлагын явуулж байгаа энх тайванч бодлогын ачаар нийгмийн хандлага өөрчлөгдсөн ч Европт гарсан террорист халдлага бүрийн дараа тус сүмд сүрдүүлсэн захидал, имэйл ирдэг байжээ. Энэ сарын эхээр Лондон хотын гүүрэн дээр мөн ийм төрлийн халдлага гарсныг Исламын радикал үзэлтнүүд үйлдсэн юм. Эх сурвалж: Associated Press, Russia Today
https://ikon.mn/n/11fr
11fs
ИНФОГРАФИК: К-ПОП дива нар жингээ хэрхэн барьдаг вэ?
Р.Түвшин, iKon.mn
06/21/2017 09:48:00
Солонгосын К-ПОП урсгалын эмэгтэй дуучид өглөө, өдөр, оройн хоолондоо ямар хүнс хэрэглэн жингээ хэрхэн барьдаг талаар хүргэе. Эх сурвалж: koreatimes
https://ikon.mn/n/11fs
11ft
Хувь хүний орлогын албан татварын БУЦААН ОЛГОЛТ 88 хувьтай байна
А.Төгөлдөр, iKon.mn
06/19/2017 10:48:00
Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хэвийн үргэлжилж байна. 2017 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 64.1 тэрбум төгрөгийг буцаан олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгосон нь төлөвлөсний 88 хувь гэсэн үг юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497,432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна. НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөг НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олголоо гэж Сангийн яамнаас мэдээллээ.
https://ikon.mn/n/11ft
11fu
Сирийн армийн онгоцыг АНУ унагаж, Иран анх удаа гадаад орон руу пуужин харвалаа
Р.Төмөр, ikon.mn
06/19/2017 11:05:00
Сирийн өмнөд хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан Сирийн армийн бөмбөгдөгч онгоцыг АНУ-ын сөнөөгч онгоц буудаж унагасан хэрэг Ням гарагт гарчээ. Яг одоо Ракка хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөх байлдааны ажиллагаа энд явагдаж байгаа юм. Сирийн засгийн газар Исламын улс бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж байсан онгоцыг нь АНУ-ын онгоц буудаж унагасан гэж мэдээлжээ. Харин үүний дараа Америкчууд мэдэгдэл гаргаж, Сирийн онгоц Ассадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа Сирийн Ардчилсан Хүчнүүдийн болон өөрийнх нь холбоотон Курдын дайчдын байрлалыг бөмбөгдөж эхэлсэн тул сөнөөсөн гэсэн байна. Мэдэгдэлд “Оройн 6:43 цагийн үед Сирийн армийн СУ-22 онгоц Сирийн Ардчилсан Хүчний байрлалыг бөмбөгдөж эхэлсэн тул Холбоотнуудын дунд байгуулсан хамтарсан хамгаалалтын тохиролцооны дагуу онгоцыг буудаж унагасан” гэжээ. Мөргөлдөөн болсон Дэйр Эззор бүс нутаг нь газрын тосны том ордуудтай. Сирийн засгийн газар 2011 оноос хойш газрын тосны хэд хэдэн том ордуудаа босогчдод алдаад байгаа юм. Тиймээс энэ бүс нутгийн төлөө Сирийн дайнд оролцогч бүх талууд ширүүн тэмцэл явуулж байгаа ажээ. Тэгвэл өчигдөр бас Дэйр Эззор дахь террористуудын баазад Иран улс дунд тусгалын пуужингийн цохилт өглөө. Үүнийгээ Иран улс энэ сарын 7-нд Тегеранд гарсан террорист халдлагын хариу арга хэмжээ гэж зарлажээ. Тегеранд болсон халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ зарласан ба халдлагын улмаас 17 хүн амь үрэгдсэн юм. Ираны довтолгоо нь 1980-1988 оны хооронд болсон Иран-Иракийн дайнаас хойш 30 жилийн дараа тус улс анх удаагаа хилийн чанадад цохилт өгсөн явдал болсон байна. Ийнхүү нэг өдрийн дотор Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгах үйл явдлууд болж өнгөрлөө. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/11fu
11fv
Хүүхэд бүр уран бүтээлч уралдааны дүн гарлаа
СУРТАЛЧИЛГАА
06/19/2017 11:08:00
Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас 3-14 насны хүүхэд багачуудын дунд 2 дахь жилдээ зохион байгуулсан “Хүүхэд бүр уран бүтээлч” бүтээлийн уралдаан амжилттай явагдаж, 3 насны ангилал тус бүрд эхний 5 байрт шалгарсан хүүхдүүд маань шагналаа гардаж авлаа. Энэ удаагийн уралдаан өмнөх жилээс илүү өргөн хүрээнд болж, “Миний жаргалын морь” сэдвийн дор гар зураг, наамал, сийлбэр, баримал, нэхмэл гээд олон төрлийн бүтээл ирсэн бөгөөд Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн Ногоон морь танхимд үзэсгэлэн гаргасан нь хүүхэд багачуудад урам зориг өгсөн, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сайхан арга хэмжээ болсныг эцэг эхчүүд, уран бүтээлчид хэлж байлаа. 5-р сарын 5-аас 6-р сарын 17-ны өдрийн хооронд зохион явагдсан уг уралдаанд хөдөлмөр, сэтгэл шингэсэн 250 гаруй бүтээл ирснээс 3-6, 7-9, 10-14 насны ангилал тус бүрд авьяас чадвар, ур дүй, бүтээлч сэтгэлгээгээрээ үеийн нөхдөө манлайлан эхний 5 байрт шалгарсан уран бүтээлчдээ ХасБанк болон Монголын Урлагийн зөвлөлийн ах эгч нар нь мөнгөн шагнал, гарын бэлгээр урамшуулсан юм. Мөн үзэсгэлэнг үзэж, сонирхсон гадаад дотоодын зочид таалагдсан бүтээлээ тохирсон үнээр худалдан авч, хүүхдүүдийн мөрөөдөлд хүргэх хуримтлалыг дэмжсэнийг дуулгахад таатай байна. Шагнал авсан уран бүтээлчид: 3-6 нас: 1-р байрт – Н. Урангоо 2-р байрт – Э.Золбаяр 3-р байрт – Ц.Индра 4-р байрт – Ө.Уранжигүүр 5-р байрт – О.Баасандорж 7-9 нас: 1-р байрт – Ж. Хонгорзул 2-р байрт – Л. Энэрэл 3-р байрт – Б.Цэнгэл 4-р байрт – Б.Амархүү 5-р байрт – Т.Номин 10-14 нас: 1-р байрт – Т. Нандинхишиг 2-р байрт – Б.Балжинням 3-р байрт – Б.Батчимэг 4-р байрт – Т.Бадмаараг 5-р байрт – Х.Хүслэн Тусгай байр Б.Ариунбэлэг Б.Бат-Эрдэнэ Б.Жаргалтуяа Авьяаслаг уран бүтээлч, хүүхдүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ уралдаанд оролцсон бүх хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье. Мөн ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэмжлэгтэйгээр уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх хүүхэд багачууддаа “Ирээдүйн саятан” хадгаламжийн бэлэг барьсан юм. Ээж аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй, эрдэм ухаан төгөлдөр сайн хүн болоорой! Дараа жилийн “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаар эргэн уулзацгаая. Ташрамд дурдахад, Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяны хүрээнд буюу 5-р сарын 8-аас 6-р сарын 9-ний хооронд хадгаламждаа орлого хийсэн, эсвэл шинээр хадгаламж нээсэн харилцагч та урамшууллын бэлгээ аваагүй бол 6-р сарын 30-ны дотор өөрт ойр байрлах ХасБанкны салбарт ирж бэлгээ аваарай. Мөрөөдөлд хүргэх хуримтлалыг өнөөдрөөс...
https://ikon.mn/n/11fv
11fw
Сонгуулийн өдөр согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглоно
ikon.mn
06/19/2017 11:16:00
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2017.06.19/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор обьектийн болон ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэв. Түүнчлэн холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд: санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох, санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Сонгуулийн өдрүүдэд: нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11fw
11fx
Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна
ikon.mn
06/19/2017 11:32:00
“Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалт Их тэнгэрт болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр "Монгол орон эрдэс түүхий эдийн арвин их нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан улс. Манай улсын гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016 оны байдлаар 8.3 тэрбум ам долларт хүрсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 4.0 тэрбум ам доллартай тэнцлээ. Нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Цаашид эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуйн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, дэлхийн зах зээлд худалдах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа. Далайд гарцгүй Төв Азийн олон улс орны нэгэн адил Монгол Улс ч гэсэн гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, тээвэрлэлтийн хурдан шуурхай, хямд өртөгтэй шинэ суваг бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сард болсон “Нэг бүс, Нэг зам” сэдэвт уулзалтад миний бие улсаа төлөөлөн оролцож улс орнуудын хамтын хүчин чармайлтаар бүс нутагт худалдаа, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, түүнд Монгол Улсын оруулж болох хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Мөн энэ сарын эхээр ОХУ-д болсон “Санкт Петербургийн Эдийн засгийн форум”-ын хүрээнд ч бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар олон улс орны бизнес эрхлэгчид болон холбогдох албаны хүмүүс хэлэлцсэн. Өнөөдрийн чуулга уулзалтад “Токио Мицибуши”, “Софт” банк болон бусад томоохон хөрөнгө оруулагчийнн төлөөлөл оролцож байгаад ихээхэн талархаж байна Монгол Улсын уламжлалт хөршийн хувьд ч, мөн гадаад худалдааны нийт эргэлтийн 70 гаруй хувь нь ногдож байгаагийн хувьд ч хоёр хөрштэй хийж байгаа гадаад худалдааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх нь манай ашиг сонирхолд нийцэх болно. Монгол Улсаар дамжин өнгөрөх бүх төрлийн тээвэрлэлт, худалдааг цаашид улам нэмэгдүүлэх асар их боломж байгаа гэж бид үзэж байна. Энэ боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсэд транзит тээвэрлэлтийг хийх боломжийг бүрдүүлсэн хатуу хучилттай авто замыг барьж дууссан. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг жил ирэх тутам өргөтгөн сайжруулж байна. Өнгөрсөн жилүүдэд тасалдаад байсан ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт дахин сэргэж эхэллээ. Цаашид дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, хоолойн тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой үр ашигтай санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилго бүхий “Хөгжлийн зам хөтөлбөр”-ийг саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан гурван улсыг хамарсан“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхэд Монгол Улсын баримталж буй гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, засаглалын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалах нь туйлын чухал гэдгийг бид гүнээ ухамсарлаж бүс нутгийн чанартай дээрх төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, эдийн засгийн тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Улс орон хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зөвхөн Засгийн газар хоорондын харилцаанаас гадна бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай, нягт хамтын ажиллагаа туйлын чухал гэж бид үзэж байна. Монголын Бизнесийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа өнөөдрийн чуулга уулзалтад нэр хүнд бүхий “Токио Мицибуши”, “Софт” банк болон бусад томоохон хөрөнгө оруулагчийнн төлөөлөл оролцож байгаад бид ихээхэн талархаж байна. Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж эхэллээ УИХ-аас өнгөрсөн намар батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж, хамтран ажиллаж байгаа Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкны хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд бэлэн боллоо. Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, сэргэх хандлага ажиглагдаж эхэллээ. Энэ онд болон дунд хугацаанд хэрэгжих уул уурхай, дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаад байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл буцаад тогтвортой гэсэн түвшиндээ хүрч, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна. Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгой болон бусад ордын төсөл хэрэгжиж эхлэх нь эдгээр төслийг дагасан худалдаа, тээвэр, ложистик, ханган нийлүүлэлтийн олон тааламжтай боломжийг бий болгож байна. Дунд хугацаанд манай улсын макро эдийн засгийн төлөв хандлага өөдрөг байхаар байгааг Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, бие даасан шинжээчдийн гаргаж буй тайлан, судалгаанаас харж болохоор байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо улам бүр сайжруулах болно Монгол Улс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо улам бүр сайжруулах болно. Та бүхнийг Монголын бизнес эрхлэгчидтэй бизнесийн гэрээ, хэлцлээ итгэлтэйгээр байгуулахыг уриалж байна. Төр, засгийн зүгээс макро эдийн засгийн орчны тогтвортой байлгах, засаглалын эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа тавьж ажиллах болно. “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор болж байгаа чуулга уулзалтад оролцогч Та бүхний бизнесийн үйл ажиллагаа цаашид улам бүр өргөжин тэлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье" гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11fx
11fy
Мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалтад суух иргэдийг бүртгэж эхэллээ
ikon.mn
06/19/2017 11:42:00
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар сарын 19-20-ны Даваа, Мягмар гарагт Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр “Мэдээллийн технологийн сургалтын төв”-д үнэ төлбөргүй суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Тус төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм. Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвөөр дамжуулан залуучуудыг сайн дурын ажилд уриалж, тусч соёлыг дэлгэрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурын төв”-ийг нээн ажиллуулж байна. Манай төвд хандсанаар сайн дурын ажил хийсэн залуучуудыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, ажил хийсэн цагийг баталгаажуулан гэрчилгээ олгоно. Залуучууд сайн дурын ажил хийснээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм. Одоогийн байдлаар бид залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 50 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ. Сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд бидэнтэй холбогдон нийгмийн сайн сайхны төлөөх үйлст нэгдэхийг урьж байна. Тус хөгжлийн төвд залуучуудын хобби клуб, бизнес инкубатор төв нээгдээд удаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар пэйж хуудаснаас авна уу. /https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf / Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
https://ikon.mn/n/11fy
11g
Москва: Эв нэгдлийн эрэлхийлэлд
Г.Уянга, Өдрийн шуудан
11/06/2013 16:44:00
Москва: Эв нэгдлийн эрэлхийлэлд Хоёр хоногийн өмнө ОХУ-ын нийслэлд исламын шашинтнуудыг эсэргүүцсэн, бага ястнуудыг ОХУ-аас гаргахыг шаардсан томоохон жагсаал боллоо. Ойролцоогоор 10 мянгаас цөөнгүй хүн оролцсон гэх мэдээлэл байна. Үүнээс хэд хоногийн өмнө Москвагийн нэгэн дүүрэгт бас ийм үндэстэн ястнаараа талцсан үймээн дэгдэж байсан. Хотын оршин суугчдын 38 хувь нь цагаачлалын тухай асуудалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлснээс харвал ОХУ-ын хувьд энэ асуудал толгойны өвчин болж даамжирах магадлал өндөр байна гэсэн үг. ОХУ өргөн уудам нутагтай. Энэ хэрээр олон үндэстэн ястны өлгий болдог. Харамсалтай нь тэд эв нэгдэлтэй байж чаддаггүй. Иймээс энэ орны нэгдэл нягтрал, эв нэгдлийн тухай асуудал идэвхтэй яригдаж эхэлж байна. 2013 оны арваннэгдүгээр сарын 4-нд ОХУ ард түмний нэгдлийн өдрөө тэмдэглэв. Энэ ард түмнийг юу нэгтгэж байна, орос хэл, эсвэл хоёр толгойтой бүргэд бүхий иргэний паспорт уу? Энэ асуултад энэ баяр хариулж чадсангүй. Ердөө маргааш нь ислам шашинтнуудыг эсэргүүцсэн жагсаал болж буй нь энэ бөгөөд исламчууд бол энэ ард түмний нэг хэсэг. Өнгөрөгч зун ОХУ-ын Засгийн газар 2014-2020 онд “ОХУ-ын үндэстнүүдийн эв нэгдлийг бэхжүүлэх” томоохон хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 4.6 тэрбум рубль гаргахаар төлөвлөсөн зэргээс харахад хэмжээ далайцыг нь анзаарч болмоор. Харин энэ том хөтөлбөр урьдын адил “Ард түмний найрамдлын фестиваль” шиг мөнгө үрсэн, хоосон ажил болох вий гэсэн болгоомжлол түгээмэл бий. Нэрт нийлэлч Эдуард Лимонов “Оросын нийгэмд бодит байдал дээр хоёр улс оршин тогтнож байна” гэжээ. Тэдгээр нь баячууд хийгээд ядуучууд. Иймд улс төр, эдийн засгийн одоогийн бодлого чиглэлийг өөрчлөх ёстой” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр нэгэн ноцтой жишээг дэлгэж тавьсан нь ОХУ-ын үндэсний нийт баялгийн 71 хувийг хүн амын ердөө ганцхан /1 хувь/ хувь эзэмшиж байгааг дурджээ. Гэтэл уламжлалт зах зээл, баячуудынхаа тоогоор толгой цохьдог орнуудын нэг Энэтхэгийн “Алтан цагариг”-ийнхан үндэсний баялгийн 49 хувийг л эзэмшдэг аж. Эндээс харахад ОХУ тэгш бус байдлаараа дэлхийд тэргүүлдэг байх магадлалтай. Ийм тэгш бус харилцаа гүн гүнзгий байсан цагт үндэсний эв нэгдлийн тухай ярих нь хоосон мөрөөдлөөс хэтрэхгүй хэмээн анхааруулж байна. Нийтлэлч Дмитрий Губин “Буриад, мордов, орос, чечень гэхчлэн энэ олон үндэстнийг нэгтгэх үндэсний ямар нэг үзэл номлолыг одоо болтол олж чадаагүй байна” гэдгийг сануулжээ. Ядахад л дотоодын аялал жуулалаар дамжуулан энэ их аугаа уудам эх орныхоо үндэстэн ястнуудын ойлголцолыг бэхжүүлэх боломж бий. Гэтэл эдүгээ улсын хэм­жээнд нисэх онгоцны 80 буудал байгаа нь Холбооны субьектүүдийн тооноос цөөн байна. Харин Л.И.Брежневийн үед ийм буудал 300 гаруй байлаа. Энэ бол гашуун үнэн. Өнөөдрийн Орос гүрэнд ЗХУ-ын үеийн геополититкийн архитектур хэвээр хадгалж байна. Орон орон уужим ч энэ газар шороон дээр салан тусгаарлах аюул амьсгалсан хэвээр байна. Иймд эхний зорилго бол нутаг дэвсгэрийнхээ нэгдмэл бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь үндэстэн ястнуудын эв нэгдлийн өргөн фронтын нэг хэсэг хэмээн үзэж байна. Түүхийн нийтлэг, хамтын том ялалт, нэгэн зорилгоор эвлэлдэн нэгдэж байсан энэ их ард түмний эв нэгдлийн эрэлхийлэл үргэлжилж байна. Москва хотноо болж буй жагсаал, эсэргүүцэл үүнд ташуур болж, дохио санамж өгч буй биз ээ.
https://ikon.mn/n/11g
11g0
Айраг нүүрэндээ түрхэх үү аль эсвэл нарны тос уу?
ikon.mn
06/19/2017 12:13:00
Зун цаг сайхан ч гэсэн нэг хэцүү нь наранд түлэгдэх байдаг билээ. Тиймээс нарны хэт ягаан туяа болон нарнаас хамгаалах тосны талаар товчхон мэдээлэл орууллаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд арьсны хорт хавдар, сэвх толбо, арьсны эрт хөгшрөлт, үрэвсэлт эмгэгүүд нэмэгдэх болсон. Энэ нь дэлхийн агаар мандлын озоны давхрага цоорч түүгээр нарны хэт ягаан туяа ихэд нэвтрэх болсонтой холбоотой. Нарны хэт ягаан туяа нь урт туяа UVA, богино туяа UVB гэж байдаг. Энэ 2 туяа тус тусдаа өөр өөр үйлдэлтэй. UVA нь цаг агаар, улирлаас үл хамааран ялгардаг маш их хортой туяа учир арьсны хорт хавдар үүсгэх гол хүчин зүйлийн нэг. Харин UVB нь зуны улиралд өдрийн цагаар их ялгардаг богино туяа юм. Энэ богино туяа хор нөлөө нь бидний мэддэгээр наранд цээж нүцгэн удаан байснаар улайж борлон түлэгдэн 2 хоногоос арьс хууларч эхэлдгээр нь сайн мэднэ. Энэ туяаны хор уршиг нь арьсны өнгөн давхарыг гэмтээн уян хатан чанарыг алдагдуулан сэвх нөсөө ихэд үүсгэдэг. Тэгвэл бид нарны хэт ягаан туяанд хэт ихээр хордсоор байх уу? Монголчууд бид эртнээс эдгээр нарны хортой туяанаас өөрсдийгөө хамгаалсаар ирсэн уламжлалтай. Хүүхдүүдээ бид наранд ээхдээ айраг, тараг түрхэн гаргадаг нь нарны хэт ягаан туяаг саармагжуулан Д амин дэмийг нийлэгжүүлэн авдаг. Тэгвэл хотожсон бидэнд айраг, тараг түрхээд явах нь зохимжгүй болжээ. Хамгийн зөв хувилбар нь нарнаас хамгаалалах тос түрхэж занших нь хамгийн зөв. Нарны хамгаалалттай тос нь SPF 15, SPF 20, SPF30, SPF50 гэж дотроо их олон янз байдаг. SPF15 таныг 3-4 цаг UVB туяанаас 93% хамгаалах бол SPF20 нь 4-6 цагийн турш UVB туяанаас 95%, SPF 30 6-8 цагийн турш UVB туяанаас 97%, SPF 50 8-10 цагийн турш UVB туяанаас 99% хамгаалдаг байна. Тиймээс та бүхэн нарны тос сонгохдоо аль улиралд хэрэглэх мөн ямар хугацаанд хамгаалах шаардлагатай гэдэг хэрэгцээнээсээ хамаарч сонголтоо хийгээрэй.
https://ikon.mn/n/11g0
11g2
СОНГУУЛИЙН МОНИТОРИНГ: Аль телевизээр ХЭНИЙГ хамгийн их НЭВТРҮҮЛЖ байна вэ?
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
06/19/2017 13:26:00
Гэрэл зургийг MPA.mn "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох “Глоб интернэшнл төв” болон “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр телевизүүдэд хийгдсэн мониторингийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Иргэний нийгмийн байгууллагуудаас МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-ноос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Телевизийн мониторингд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгожээ. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэсэн байна. "Нэр дэвшигчид телевизүүдэд ойролцоогоор 1 тэрбум төгрөг зарцуулаад байна" Гэрэл зургийг MPA.mn Телевизэд зарцуулсан мөнгөн зардлын талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан мэдээлэл өглөө. Тэрбээр “Улс төрийн намууд сонгуулийн хугацаанд шилэн данстай байж, сонгуулийн кампанит ажлын зарцуулалтаа ил тод, олон нийтэд мэдээлэх ёстой. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн мэдээлэл, тайлангаа ил тод болгож тавиагүй байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд санхүүгийн ямар зардлууд гаргах гэж байгааг бид баримтжуулах гэж оролдож байна. C1, 25 дугаар суваг, UBS, TV9 телевизүүдийн Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн үнийн санал дээр тулгуурлаж ерөнхий дундаж зардлыг гаргалаа. Энэ гэхдээ хатуу зүйл биш бидэнд ирүүлсэн мэдээллийг үндэслэн гаргасан тоо юм. Ямар ч байсан өнгөрсөн 9 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээлэлд 1 тэрбум орчим төгрөгийг гурван нэр дэвшигч зарцуулсан гэдэг ерөнхий тооцоо хийлээ. Мөн айл, өрхүүдээр тарааж өгч буй хэвлэмэл материалын зардал дунджаар нэг удаагийнх нь 1 тэрбум төгрөг болж байна. Телевизийн сурталчилгаанд зарцуулсан мөнгөн дүнг задалбал Х.Баттулга 371 сая, С.Ганбаатар 248 сая, М.Энхболд 356 сая төгрөг байна. Ямар ч байсан 2 тэрбум төгрөгийг улс төрийн намууд гаргаад байгаа. Бид Сонгуулийн дараа үүнийгээ тайландаа тусгаж байна уу гэдэгт хяналт тавина” гэв. Мониторингийн үр дүнгээс: Энэ талаар “Глоб Интернэшнл төв”-ийн судлаач Б.Онон танилцуулга хийлээ. Гэрэл зургийг MPA.mn Тайлангийн хугацаанд 5 телевизийн нийт эфирийн 7%-ийг сонгуультай холбоотой мэдээлэл эзэлж байна. МҮОНТ нэр дэвшигчдэд ялгавартай цаг хуваарилжээ. Тухайлбал АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 40%-ийг эзэлсэн бол МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарт 33%, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод хамгийн бага буюу 27%- тай тэнцэх цаг оногджээ. Арилжааны телевизүүдийн цаг хуваарилалтад өөрчлөлт орсон боловч өнгө аясын хувьд эрс ялгаатай мэдээлж байна. Мониторингийн нэгдүгээр үед “TV9” телевизийн мэдээлэлд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл, “С1” телевизийн мэдээлэлд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл, “UBS" телевизэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мэдээлэл давамгайлж байсан бол мониторингийн хоёрдугаар үед энэ байр өөрчлөгдөн МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын мэдээлэл “TV9” телевизэд 45% хувиар, “С1” телевизэд 51%-иар давамгайлжээ. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл UBS телевизэд 36%, 25 дугаар суваг телевизэд 46%-ийг эзэлсэн юм. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл арилжааны бусад телевизүүдэд 28-33%-ийг эзэлсэн бол С1 телевиз дөнгөж 1%-тай тэнцэх цаг оноожээ. Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл улам бүр буурч сөрөг хандлагатай мэдээлэл нэмэгдэж байна. МҮОНТ-ийн төвийг сахисан өнгө аястай мэдээлэл буурч 17% болов. Таван телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 67%-иар давамгайлж байна. МҮОНТ-ийн мэдээллийн 68% нь эерэг хандлагатай байсан бол “UBS” телевизийн мэдээллийн 93% нь магтаж сайшаасан өнгө аястай байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин “С1” телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл хоёр дахин нэмэгдэж 50% хүрэв. Таван телевизийн дунджаар захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг 5 орчим пунктээр буурч 52.8% болов. МҮОНТ-ийн нийт сонгуулийн холбогдолтой мэдээллийн 71%-ийг захиалгат нэвтрүүлгийн цаг эзэлж байна. Арилжааны телевизүүдээс хамгийн их захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийг “UBS” телевиз нэвтрүүлсэн нь 67% болжээ. Арилжааны телевизүүдэд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийн цаг буурсан бол МҮОНТ-д далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл шинээр илэрч 6%-д хүрэв. С1 телевизийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл өмнөх үеэс буурсан боловч 35%-ийг эзэлж байгаа нь бусад телевизүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Далд сурталчилгааг хэлбэрийн хувьд авч үзвэл Сонгуулийн тухай хуулийн 70.12-т заасныг зөрчсөн, хуулийн зүйл заалтад тусгагдаагүй ч, олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгааны хэв шинжийг агуулсан мэдээлэл ихээр илрэв. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ арилжааны телевизүүдэд нэмэгдэв. Харин МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл буурч 23%-д хүрчээ. Хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг С1 телевиз бэлтгэсэн нь тус телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээллийн 44%-ийг эзэлж байна. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг агуулгын хувьд ангилан үзвэл гол төлөв гурван нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил явагдаж буйтай холбоотой байна. Тухайлбал нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хараат бус, хөндлөнгийн шинжээчээр тайлбарлуулж, үнэлэлт дүгнэлт хийлгэсэн, нэр дэвшигчдийн төлөөлөл тэгш эрхтэйгээр мэтгэлцсэн зэрэг мэдээлэл дутмаг байна. Сонгуулийн тухай хуулинд заасан цагийн хязгаарлалт буюу 82.5-т заасныг зөрчсөн тохиолдол илрээгүй. Харин 82.6, 82.14 дахь заалтуудыг зөрчих тохиолдол огцом нэмэгдэж байна.
https://ikon.mn/n/11g2
11g3
Л.Энхтайван: Монголбанк үндсэн үүрэгт хамаарах ажлаа л хийх ёстой
С.Бадрал, iKon.mn
06/19/2017 12:33:00
Санхүү, эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн, доктор, профессор Л.Энхтайвантай ярилцлаа. Тэрээр төсөв, мөнгөний бодлого, макро эдийн засгийн чиглэлээр 30 гаруй жил судалгаа хийж, Австри, Герман улсын Төв банкинд ажиллаж байсан туршлагатай эдийн засагч, судлаач юм. -ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, шийдвэр гарснаас хойш эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Та энэ нөхцөл байдлыг эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна вэ? -ОУВС-гийн хөтөлбөрт яагаад орох шаардлагатай болсон бэ гэдэг учир шалтгааныг бид өнгөрсөн жил нэлээн ярьсан. Хямрал, бэрхшээл нь бодлогын алдаа, санхүүгийн сахилга бат алдагдсантай холбоотой байсан. Дөрөв, таван төсөвтэй, нэгдсэн бодлогогүй. Мөнгөний бодлогын хувьд ч бас Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, 7-8 их наяд төгрөг хэвлээд гаргачихсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Засгийн газар аль ч түвшиндээ нэгдсэн бодлоготой байж чадаагүй. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бид санхүүгийн сахилга баттай болно. Хоёрдугаарт, санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай болсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулах сонирхлыг өдөөж эхэллээ. Хөтөлбөрт хамрагдсанаар ханш тогтворжиж байна. Энэ бол эдийн засагт эерэг нөлөө, эерэг хүлээлт бий болж байгаагийн шинж. Нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээл, тусламж олгоно. Хэрвээ Валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол энэ хэмжээний зээл, тусламж орж ирэх боломжгүй л дээ. Хамгийн гол нь тогтвортой, тодорхой бодлоготой болох нь. Энэ бол 5.5 тэрбум ам.долларын зээлээсээ илүү хэрэгцээтэй, чухал зүйл. -Гэхдээ валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар хэд хэдэн татварыг нэмэгдүүлэхээр болсон нь иргэдийн зүгээс тодорхой эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? Заавал татвар нэмэх шаардлага байсан уу? -Татварыг ойр ойрхон хөдөлгөх бус аль болох тогтвортой байлгах ёстой. Гэтэл манайх сүүлийн 10 гаруй жилд эдийн засгийн нөхцөл гайгүй болохоор л янз бүрийн амлалт, популист бодлого хэрэгжүүлээд, татварыг бууруулчихдаг. Эргээд эдийн засаг хэцүүдэхээр татвар нэмэгдүүлэх болдог. Нэгэнт буурчихсан татварыг буцаагаад нэмэгдүүлнэ гэдэг амархан биш. Энэ бол маш буруу жишиг. Татвар аль болох тогтвортой байх ёстой. Хөрөнгө оруулагчид ирээдүйгээ 10-20 жилээр харж, төлөвлөхөд татвар ийм байна аа гэдэг нь тодорхой байх ёстой. Хоёрдугаарт, энэ татварууд нэмэгдэж байгаа нь үнэндээ шинэ зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч бас хэд хэдэн удаа татварын өөрчлөлтүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байсан. Хадгаламжийн хүүгийн орлого, хүн амны орлогын шатлалт татварын тогтолцоо гэх зэрэг. Ер нь тэгээд энэ татварын нэмэгдлүүд хүн амын 95 хувьд нь нөлөөлөхгүй, харин чинээлэг 5 хувьд нь тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ тэр хүмүүсийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулахгүй. -Одоо ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламж орж ирэх нь. Өөрөөр хэлбэл, бас нэг төрлийн зээл авах нь. Зээл авч болно, зөв зарцуулж чадах уу гэх асуудал чухал байх. -Гэхдээ 5.5 тэрбум ам.долларыг Монгол Улс шинээр авах гэж байгаа юм шиг яриад байгаа нь буруу. 2 орчим тэрбум ам.доллар нь Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлэлцээр. Свопын хугацааг сунгасан нь дээрх 5.5 тэрбум ам.долларт ороод явж байгаа. Тэгэхээр цаана нь 3,5 орчим тэрбум ам.долларын асуудал байна. Авсан зээлийг үр ашигтай зарцуулах гэдэг маш чухал асуудал. Мөнгөө аваад, юунд зарцуулах бэлтгэл нь хангагдаагүй байвал өмнөх Чингис бонд шиг хүндрэлтэй байдал үүснэ. Тэгэхээр эхлээд төслүүдээ маш сайн боловсруулчихаад дараа нь мөнгөө авах тухай ярих хэрэгтэй. Манайд олон улсын түвшинд, сайн боловсруулагдсан төсөл их цөөн байна. -Ирэх гурван жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүрээнд гарах өөрчлөлт дээр ямар хүлээлттэй байна вэ? -Монголбанк 2012-2016 оны дунд үе хүртэл мөнгөний уламжлалт бус бодлого явуулсан. Өөрөөр хэлбэл, төсвийн шинжтэй бодлогыг хэрэгжүүлж, их хэмжээний мөнгө гаргаж, эдийн засгийн хүндрэлд оруулсан. Төгрөгийн ханш сүүлийн хэдэн жилд 80 орчим хувиар уналаа. Сүүлийн 20 жилийн түүхийг авч үзвэл ханш ингэж унаж байсан үе 1990-ээд онд л тохиож байсан. Бодлогын алдаа гарсан. Энэ алдааг Монголбанкны шинэ удирдлагууд 2016 оны наймдугаар сараас нэлээд засч, залруулж байна. Алдаагаа засч байж, цаашаа явна шүү дээ. Мэдээж эхний ээлжинд мөнгөний бодлогын хүүг нэлээд нэмэгдүүлсэн. Төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулсан. Цаашдаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалт идэвхжиж, түүхий эдийн ханш өссөн хэвээр байвал Монголбанк хатуу бодлогоо зөөллөх байх. Түүнчлэн мөнгөний бодлого төсвийн бодлого хоёр нягт уялдаж байх ёстой. Төсөв дээр нэлээд танасан, хатуу бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа учраас мөнгөний бодлого дээр бодлогын хүүг бууруулах орон зай үүсэх болов уу. -Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй болсон. Үүний эхлэл болж, ипотекийн зээлийг Засгийн газарт 2018 оноос бүрэн шилжүүлэх гэж байна. Нөгөөтэйгүүр цаашдаа ипотекийн зээлийг үргэлжлүүлэх оновчтой схемийг Монголбанк, Засгийн газар хамтран судалж байгаа. Таны бодлоор ипотекийг үргэлжлүүлэх оновчтой тогтолцоо юу байж болох вэ. Монголбанкны оролцоо хэр түвшинд байх ёстой вэ? -Иргэдийг орон сууцжуулна гэдэг нийгмийн чухал ач холбогдолтой учраас төр засгаас анхаарах ёстой. Гэхдээ Монголбанкны үндсэн чиг үүрэгт ийм асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ бол тодорхой нэг салбарыг дэмжих бодлого. Монголбанк мөнгөний бодлогоо хэрэгжүүлж, төгрөгийнхөө тогтвортой байдлыг л хангах үүрэгтэй. Тодорхой салбарыг дэмжих нь Засгийн газрын анхаарах ёстой асуудал. Энэ зах зээл дөнгөж эхэлж байгаа гэдэг утгаараа Монголбанк эхний үед нь дэмжиж, туслах зүйл байж болно. Гэхдээ ийм урт хугацаагаар, их хэмжээний мөнгө нийлүүлэх замаар оролцож болохгүй. Богино хугацаанд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулахад нөлөөлсөн. Тэгэхээр энэ хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө л эдийн засагтаа яаж нөлөөлөх вэ гэдгийг нарийн судлах ёстой байсан. Энэ нь Монголбанкны үндсэн үүрэгт хамаарахгүй учраас Засгийн газарт шилжүүлэх нь зүйтэй. -Ярилцсанд баярлалаа.
https://ikon.mn/n/11g3
11g4
Монголын бизнесийн өрсөлдөх чадварыг Азийн бүс нутгийн боломж нэмэгдүүлнэ
А.Төгөлдөр, iKon.mn
06/19/2017 12:27:00
Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн хоёрдугаар чуулга уулзалт “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор Их Тэнгэр цогцолборт зохион байгуулагдлаа. “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” чуулга уулзалтад 250 орчим олон улсын болон дотоодын төр засгийн төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцож Азийн бүс нутгийн бизнесийн хөгжлийн харилцан үр ашигтай түншлэлтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн төслүүдийг хэлэлцэхээс гадна бүс нутгийн уялдаа холбоог сайжруулснаар бий болох эдийн засгийн хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо. Монголын эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвар нь дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүчний салбарын хөгжлөөс шууд хамааралтай байдаг. Иймд МБЗ-ийн хоёрдугаар чуулга уулзалтын үеэр “Бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо: Эдийн засгийн шаардлагаас улс төрийн бодлого руу”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь”, “Байгаль орчин дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” гэсэн дөрвөн гол сэдвийн хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулж, хэлэлцүүлгийг өрнүүлэв. Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Монголын Бизнесийн Зөвлөл нь хөрөнгө оруулалт, худалдаа, бизнест таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг. Энэ ч утгаараа Монгол болон олон улсад зохион байгуулагддаг тэргүүлэх түвшний хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг зохион байгуулж ирсэн. Одоогоор дэлхийн 100 гаруй улс “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, үүнээс 40 гаруй улс хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, түншлэхээ мэдэгдсэн. Энэ санаачилгыг монголын компаниуд хэрхэн бизнесийн боломж болгох вэ, яаж бодит ажил болгон хэрэгжүүлэх вэ гэдэг талаар, түүнчлэн Азийн бүс нутагт ямар боломжууд байгаа, ирээдүйд ямар боломжууд бий болох талаар хэлэлцэж, мэдээлэл солилцохыг энэ удаагийн чуулган маань зорилоо. Монголын компаниуд Азийн бүс нутагт уялдаа холбоогоо сайжруулна гэдэг ирээдүйд бизнес хийхэд илүү өрсөлдөх чадвартай болно гэсэн үг” гэдгийг онцолж байлаа. Мөн чуулга уулзалтын үеэр гурван илтгэл тавигдсан бөгөөд “Бүс нутгийн эрчим хүчний зах зээлийг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд Япон Софт Банк Энержи Корпийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Шигэки Мива, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт” Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Деклан Мэги, “Байгаль орчин, нийгэм, засаглал дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” сэдвийн хүрээнд Эрдэнэ Ресурсын тусгай зөвшөөрөл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жон Лионз нар илтгэл тависан юм.
https://ikon.mn/n/11g4
11g5
Эрдэнэтийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон нь ХУУЛЬ БУС гэж шүүхээс тогтоожээ
Б.УЧРАЛ, iKon.mn
06/19/2017 17:56:00
ЭҮ ТУЗ-ийн гишүүд, 2017.04.03 Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийг төрөөс 100 хувь бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүний дагуу Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газар, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар холбогдох ТУЗ-ийн гишүүдийг томилж, баталгаажуулсан билээ. Тэгвэл энэ асуудлаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн шүүхэд гомдол гаргаж энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдсан байна. Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах ШҮҮХИЙН ШИЙДВЭР гарчээ. Шүүх хурлын шийдвэрээс харвал Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх болон энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газраас гаргасан шийдвэрүүд хууль бус тул хүчингүй болгохоор болжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн​ шийдвэрт: “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй МУЗГ, ТӨБЗГ, ОӨУБЕГ-т холбогдох “Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгаврыг илт хууль бус болгохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Даргалагч шүүгч М.Батзориг Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Шүүхийн албан ёсны мэдээллийг ЭНД дарж уншина уу.
https://ikon.mn/n/11g5
11g6
Хар машинд туршилт хийхэд АЛДАА ИЛРЭЭГҮЙ гэв
Б.УЧРАЛ, iKon.mn
06/19/2017 14:02:00
Гэрэл зургийг MPA.mn "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ"-ний гишүүн МИДАС ТББ-аас өнөөдөр сонгуулийн санал тоолох автоматжуулсан систем буюу хар машины талаар мэдээлэл хийлээ. "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ"-ний гишүүн МИДАС ТББ нь 2012 оноос эхлэн сонгуульд санал тоолох автоматжуулсан системийг нэвтрүүлснээс хойш УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгийн хяналт, мониторинг хийж ажиллаж ирсэн. Энэхүү хугацаанд автоматжуулсан системийн найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөмж гарган мониторингийн тайландаа тусгаж ирсэн ба тэдгээрийн ихэнхийг СЕХ хүлээн авч дараа дараагийн сонгуулийн бэлтгэл ажилдаа хэрэгжүүлж иржээ. Бид тус байгууллагын өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна: Ээлжит сонгууль бүрээр улс төрчдийн зүгээс сонгуулийн санал тоолох төхөөрөмжтэй холбоотой хардлага, үндэслэл нь тодорхойгүй сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээлэл гаргах хандлага ажиглагддаг. Тухайлбал, сүүлийн үед сонгуулийн үр дүнг серверт дамжуулахад замаас нь хакерддаг, санал тоолох өөр төхөөрөмж оруулж ирж ашиглаж болно гэсэн мэдээлэл түгээд байгаа билээ. Энэ дашрамд дурдахад өнгөрсөн сонгуулиар хяналтын буюу техникийн тооллогыг нийт санал хураах байрны 50% хүртэл хувьд нь хийсэн боловч саналын тоо зөрсөн тохиолдол гараагүйг онцлох нь зүйтэй. Энэ удаагийн хөндлөнгийн мониторинг хийхдээ бид илүү тэмдэглэгээтэй саналын хуудсыг төхөөрөмж уншихгүй болсон програмын нэмэгдэл өөрчлөлттэй уялдуулан тестийн тавил боловсруулсан бөгөөд логик, нягт нямбай байдлын тест хийсэн. Энэхүү тестийн дүн нь хүлээлэгдэж байсан үр дүнтэйгээ тохирсон болно. Тестэд нэр дэвшигчдийг дангаар нь уншуулах, хоосон саналын хуудас уншуулах, холимог хэлбэрээр уншуулах ЗӨВ хувилбарууд болон илүү тэмдэглээтэй саналын хуудас уншуулах, өөр тойргийн саналын хуудас уншуулах, гадаад оршин суугаа иргэдэд зориулсан саналын хуудас уншуулах, хүчингүй болгосон саналын хуудас уншуулах БУРУУ хувилбаруудыг тус тус Өвөрхангай, Архангай аймагт зориулан бэлтгэсэн машинуудаас санамсаргүй байдлаар сонгож зэрэг тест хийсэн. Мөн төхөөрөмжийг зөвхөн зайнд залгаж ажиллуулах, машины цаг хугацааг өөрчилж уншуулах, хэвлэсэн билл дээрх мэдээллийн ойлгомжтой байдлыг шалгах, үр дүнгийн билл хэвлэсний дараа модем холбож үр дүнг дамжуулах, хоёр CF буюу компакт дискэнд мэдээллүүдийг хооронд нь жиших, CF дискнээс зурган файлыг СД рүү бичих зэрэг туршилтыг хийж шалгахад алдаа илрээгүй болно. Цаашид сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч санал тоолох машины талаарх буруу ташаа ойлголтыг залруулах шаардлагатай байна. Үүнд: Буруу ойлголт Тайлбар 1. Сонгогчдын хэнд саналаа өгснийг бүртгүүлсэн цагаар нь олж болно Сонгогчдын бүртгэлийн систем, санал тоолох автоматжуулсан систем хоёр хоорондоо хамааралгүй тусдаа системүүд юм. СД-д зургийн файл хуулагдахдаа санал өгсөн дараалал, он cap өдрөөр бус санамсаргүй байдлаар зөвхөн СД-д хуулсан цаг хугацаагаар хадгалагддаг. 2. Өөр санал тоолох машин худалдан авч ашиглах Санал тоолох машинуудын серийн дугаар бүртгэлтэй. Сонгууль тус бүрээр програмд зохих өөрчлөлт ордог. Тухайн машинаас хэвлэгдсэн гэдгийг батлах нууцлалтай. 3. Дүнг сервер рүү дамжуулахад ДУНДААС нь ХАКЕРДАХ Санал тоолох машин сүлжээнд холбогдолгүй үр дүнгийн биллийг хэвлэж сонгуулийн хэсэг болон ажиглагчдад өгдөг. Хоёр CF дискэнд мэдээлэл зэрэг бичигддэг ба нэгнийх нь лацыг хөдөлгөж СД рүү бичихэд ашиглана үлдсэн нь лацтайгаа СЕХ- нд машинтайгаа буцаж ирдэг. СД дээр бичигдсэн зургийн файлуудыг ажиглагчдад өгдөг. Саналын хуудаснуудыг техник тооллогоор гараар тоолдог. Хэсгийн хороо гарын үсэг зурсан биллүүдээ үндэслэн тойргийн хороодод дүнгээ илгээдэг. Сервер дээр ирж байгаа дүн урьдчилсан дүн ХАКЕРДАХ нь угаасаа ач холбогдолгүй юм. 4. Гараар тоолох Санал тоолох автоматжуулсан систем нь цаг хугацаа хэмнэхээс илүү 2008 онд болсон шиг ХҮНИЙ нөлөөг бууруулах ҮНДСЭН ЗОРИЛГОТОЙ. Төхөөрөмжөөр тоолсон саналыг гараар дахин тоолж баталгаажуулах нь илүү үр дүнтэй. Техникийн тооллогыг 100% хүртэл хийх боломжийг хуулинд тусгаж хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Эх сурвалж: "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ"-ний гишүүн МИДАС ТББ
https://ikon.mn/n/11g6
11g8
Сэлбэ голын лагийг цэвэрлэж байна
www.ulaanbaatar.mn
06/19/2017 13:03:00
Сүхбаатар дүүргийн 7-р хороо Сэлбэ голын тохижилттой хэсэгт /Зуун айлын гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэл/ лаг цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ. Тухайн хэсэгт лаг хагшаасыг тунгаах байгууламжгүйн улмаас лаг ихээр хуримтлагддаг мөн автомашин механизмын орц гарцгүй учир цэвэрлэгээний ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Ард иргэдийн амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, Сэлбэ голын усан толионы хэвийн ажиллагааг хангаж, ихээр хуримтлагдсан лаг хагшаасыг цэвэрлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тус газрын Засвар, ашиглалтын албаны далан суваг болон шугам сүлжээний инженер техникийн ажилтан, засварчид, мөн хүнд даацын машин -3, механизм -4, үйлчилгээний машин-3 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм гэж нийслэлийн "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
https://ikon.mn/n/11g8
11ga
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 95 согтуу жолоочийг илрүүлжээ
ikon.mn
06/19/2017 13:22:00
Гэрэл зургийг mpa.mn Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 95 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 411 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 13, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж эхэлжээ. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр хоёр хүүхэд өртсөн байна. Тухайлбал: БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, ганцаараа явж байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Төгсийн хонхор гэх газар асфальтан замд T.Prius-20 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 64 настай, эмэгтэй П-н амь нас хохирсон тус тус хэргүүд шалгагдаж байна. Зам тээврийн ослын 15-25 хувьд нь техникийн байдал нөлөөлдөг гэж дэлхий нийтээр үздэг. Манай улсын хувьд 2017 оны эхний 5 сарын байдлаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас нийт 18 осол бүртгэгдсэний 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Баяр ёслолын өдрүүдэд болон дулааны улиралд хөдөө, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг. Ялангуяа харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий. Чухам энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолооч холын гэрлийг ойрынход шилжүүлэхийг танаас хүсч эхэлдэг гэсэн үг юм. Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд "...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ." гэж заасан байдаг. Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед холын гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцоорой. Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба
https://ikon.mn/n/11ga
11gb
Макроны нам Францын парламентад үнэмлэхүй олонх боллоо
Р.Төмөр, ikon.mn
06/19/2017 13:35:00
Ням гарагт болж өнгөрсөн Францын парламентын сонгуулиар ерөнхийлөгч Эммануэл Макроны нам үнэмлэхүй олонх болсон нь тодорхой боллоо. Макроны төв үзэлтэй La Republique en Marche (La REM) нам болон түүнтэй ижил чиг баримжаатай Democratic Movement (MoDem) хэмээх жижиг нам нийлээд парламентын 577 суудлын 361-ыг авсан байна. Хамгийн багадаа 289 суудал авахад үнэмлэхүй олонх болдог юм. Ингэснээр Макрон амлаж байсанчлан хөдөлмөрийн хуулийг өөрчилж, ажилгүйдлын тэтгэмж, тэтгэвэр зэргийг засварлах бүрэн эрх мэдэлтэй болж байна. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн ирц түүхэн доод хэмжээ буюу 43 хувьтай байсан нь санаа зовоох асуудал болжээ. Ерөнхийдөө бага орлоготой хүн амтай мужуудад идэвх сул байсан нь Францын нийгэм дэхь баян, хоосны ялгаа нэмэгдэж байгааг харуулж байна. Уламжлалт зүүн ба барууны улс төрийн намуудын парламент дахь суудал эрс буурсан нь Францын улс төрийн орчин үндсээрээ өөрчлөгдөж байгааг баталлаа. Дэлхийн II дайны дараа бий болсон гэгддэг “Тав дахь Бүгд Найрамдах Улс”-ын үед Францын баруунтнууд парламентад хамгийн бага оролцоотой үлдэж байна. Тэд 126 суудалтай болж байгаа бол эрх баригч асан Социалистууд 46 суудалтай болжээ. Ийнхүү 16 сарын өмнө огт байгаагүй La REM нам богино хугацаанд ерөнхийлөгчийн суудлыг эзэлж, парламентад хамгийн олон суудалтай болсон нь Францын улс төрд гарч байгаагүй том өөрчлөлт юм. Сонгуулийн ирц бага байх нь ардчилсан засаглалтай оронд хэзээ ч сайн мэдээнд тооцогдохгүй ба энэ нь Макроны засгийн газарт улам өндөр хариуцлага ноогдож байгаагийн илрэл гэж судлаачид дүгнэж байна. Тиймээс өнөөдрийн сонгуулийн дүн бол үнэндээ ялалт биш, жинхэнэ ялалт таван жилийн дараа дүгнэгдэнэ гэж тэд бас үзжээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар Макронтой өрсөлдөж байсан хэт барууны үзэлтэй Марин Ле Пэний нам 10 хүрэхгүй суудал авч, Ле Пэн өөрөө анх удаа парламентад суух эрхээ авч байгаа юм байна. Ле Пэн сонгуулийн дүнгийн талаар “Шинэ парламентын хуулийн чадамжийг сонгуулийн ирц ноцтой сулруулж байна. Макрон хэдийгээр олонх болсон ч түүний бодлого энэ улсад цөөнх хэвээр байх болно” гэжээ. Макроны намаас парламентад суух хүмүүсийн тэн хагас нь улс төрд танигдаагүй шинэ хүмүүс байгаа юм. Мөн энэ удаагийн парламентад суух эмэгтэй гишүүдийн тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/11gb
11gd
ФОТО: 73 суманд утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг хүргэх төсөл бэлэн болжээ
А.Төгөлдөр, iKon.mn
06/19/2017 13:57:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн алслагдсан сум суурин газруудад утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг нэвтрүүлж 2012 оноос “Цахим сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 285 сум,суурин газар өндөр хурдны өргөн зурвасын утасгүй интернетэд холбогдоод байна. Мэдээлэл харилцаа, холбооны салбарын дэвшилтэт технологийн хөгжлийн үр шимийг орон даяар түгээж буй энэхүү төслийн гурав дахь шатны үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд оролцлоо. Улмаар Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй онлайнаар холбогдож мэндчиллээ. Тэрбээр “Цахим сум” төслийн хүрээнд 2017 онд нийт 73 сум, суурин газрын иргэддээ утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг шинээр хүргэх төслийг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр алслагдсан сум, суурин газарт суугаа 800 мянга гаруй иргэдийнхээ төрийн бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэх, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүнд суртал, чирэгдэлгүй болоход чухал ач холбогдолтой юм" гэв. Фото: “Цахим сум” төслийн нээлт Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11gd
11ge
Эстони Улсад хавсран суух Элчин сайд М.Энхсайхан ИЖБ-ээ өргөн барив
С.Бадрал, iKon.mn
06/19/2017 14:18:00
Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Керсти Калүляйдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч К.Калүляйд Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Эстони Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийллээ. Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Ерөнхийлөгч К.Калүляйд онцлон тэмдэглэв. Түүнчлэн ИЖБ-ээ барьж буй Элчин сайд М.Энхсайханыг Эстонийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Р.Сакс хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Эстони дахь Монгол Улсын Өргөмжит консул Л.Каринди Элчин сайдыг хүндэтгэн Өргөмжит Консулын Газарт хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Эстоний Парламент, ГХЯ, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо. УИХ-аас М.Энхсайханыг Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилсон юм. Тэрбээр Эстони Улсад хавсран суух юм байна. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/11ge
11gi
ФОТО: Төв талбайгаас авч болох иргэдэд хэрэгтэй ДОЛООН үйлчилгээ
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
06/19/2017 14:50:00
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна. Тус үйл ажиллагаа хоёр өдөр Төв талбайд үргэлжлэх юм. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ямар ямар үйлчилгээ, мэдээлэл авах боломжтойг та бүхэндээ хүргэж байна. Нэг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдаарай Гэрэл зургийг Mpa.mn Нийслэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ирсэн иргэд, даатгуулагчид Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас бүх төрлийн үйлчилгээ авах боломж нээгдлээ. Хоёр өдрийн турш иргэд даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө авч болохоос гадна Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой юм. Хоёр. Хүүхдийн зуслангийн талаарх мэдээ, мэдээлэл аваарай Гэрэл зургийг Mpa.mn Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдийнхээ болосврол, бие бялдарын хөгжилд анхаарч зуны зусланд амраадаг. Харин энэ хоёр өдөр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт оролцож, иргэд, эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, зусланд амрах хүүхдүүдийг бүртгэж байна. Гурав. Ажлын байранд зуучлах Гэрэл зургийг Mpa.mn MCS Coca Cola, Энержи Ресурс, GOYO Cashmere, Юнител груп, Монгол Алт Компани зэрэг 60 орчим байгууллага зохион байгуулагч, инженер, оператор, гагнуурчин, судалгааны менежер зэрэг 20,000 орчим ажлын байранд бүртгэж байна. Эдгээрээс гадна дүүрэг дүүргийн ажил эрхлэлтийг хариуцсан мэргэжилтнүүд төв талбайд хүрэлцэн ирж, иргэдийг нээлттэй ажлын байранд зуучилж байгаа юм. Дөрөв. Политехник, Коллежид элсэх боломж Гэрэл зургийг Mpa.mn Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн газар, Политехник, Коллеж, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв зэрэг сургалтын байгууллагууд өнөөдөр "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгт оролцож байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн салбарынхан албан бус боловсролыг хэрхэн үнэлүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа сурталчилж байгаагаас гадна сургуулиуд элсэлтийн журмаа танилцуулж, хүсэлт гаргасан залуусыг сургуульд бүртгэж байна. Тав. Элэгний С вирүсийн үзлэг оношилгоо, мэдээлэл авах Гэрэл зургийг Mpa.mn Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй элэгний С вирүсийн эмийг худалдан борлуулдаг, эм ханган нийлүүлэх газрууд энэ удаагийн өдөрлөгт оролцож байна. С вирүсийн үзлэг оношилгоо, мэдээлэл зөвлөгөө авах иргэд өнөөдөр, маргааш Д.Сүхбаатарын талбайг зориорой. Зургаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөгөө Гэрэл зургийг Mpa.mn Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажил мэргэжлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг нь аль ч улсын хувьд чухал асуудал. Хоёр өдөр үргэлжлэх “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо хийх эмнэлэг ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө өгч, үзлэг хийж байна. Долоо. Тэтгэврээ тогтоолгож болно Гэрэл зургийг Mpa.mn Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраар үйлчлүүлж, тэтгэврээ тогтоолгох боломж Д.Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш нээлттэй. Мөн ахмадад зориулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй рашаан сувилалын талаарх мэдээлэл өгч байгаагаас гадна “Насны хишиг”-т шинээр хамрагдах 65 нас хүрсэн иргэд бүртгүүлэх боломжтой юм. Фото сурвалжилга Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/11gi
11gj
Нийслэлд 2,211 КАМЕР шинээр суурилуулжээ
С.Бадрал, iKon.mn
06/19/2017 14:56:00
Нийслэл хотын хэмжээнд хоёр сарын хугацаатай, 60,000,000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг зарласан. Уралдаанд нийслэлийн 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 15 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайд 534,431,328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2,211 камер шинээр суурилуулжээ. "Камержуулалт" болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлыг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байна. Эх сурвалж: НЦГ
https://ikon.mn/n/11gj
11gl
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн газны аюул
ikon.mn
06/19/2017 15:29:00
Ахуйн газыг бага насны хүүхдэд худалдаалахгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд зөвлөлөө. Ахуйн газанд хордсон үед авах арга хэмжээ: Хордсон орчноос хурдан гаргах, цонхыг онгойлгох Амьсгалын дутмагшилд орсон эсэхийг шалгана, ухаан алдсан амьсгал зүрх судасны дутагдалд орсон байвал хиймэл амьсгал, зүрхэнд нь иллэг хийх Хүнд үед яаралтай эмнэлэгт хүргэх Түргэн дуудах. Эх сурвалж: НЭМҮТ
https://ikon.mn/n/11gl
11gm
Монгол, БНСУ шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахаар боллоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/19/2017 15:40:00
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 10.00 цагт (2017.06.19) ШУА дээр боллоо. Санамж бичигт Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, доктор Бунг Гвон Ли нар гарын үсэг зурав. Хоёр тал 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хамтран ажиллах тухай ерөнхий гэрээг байгуулсан ба түүнийг үндэслэн 2001 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг. Үүний дараа 2006 оны 2 дугаар сарын 13-наас 2011 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэл санамж бичгийн хугацааг таван жилээр сунгаж байв. Ийнхүү хоёр тал зургаан жилийн дараа санамж бичгийг шинэчлэн байгуулж байгаа нь энэ юм. Энэ удаагийн санамж бичгийн зорилго нь цаашид боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд хамтарсан үйл ажиллагааг хөгжүүлэх бөгөөд эрдэмтэн, багш, ажилтан, оюутны солилцоо, хамтарсан боловсрол, сургалтын хөтөлбөр, хамтарсан судалгааны төсөл, эрдэм шинжилгээний нийтлэл, мэдээлэл солилцоо зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов.
https://ikon.mn/n/11gm
11gn
Алибаба 2036 онд Дэлхийн Тав дахь том эдийн засаг болно
Р.Түвшин, iKon.mn
06/19/2017 15:48:00
Өнгөрсөн долоо хоногт Хятадын онлайн худалдааны Алибаба компанийн хөрөнгө оруулагчдын чуулган Ханьжоу хотод болж өнгөрсөн юм. Уг хурал дээр Хятадын толгой баячуудын нэг Жэк Ма өөрийн үүсгэн байгуулсан компанийн ирээдүйн талаар гайхмаар өөдрөг үгсийг хэлсэн байна. Тэрээр Алибабаг 2036 онд манай гарагийн тав дахь том эдийн засаг болно гэжээ. Жэк Ма “Хэрвээ манай компани 2 тэрбум хүнд үйлчилж чадвал, дэлхийн хүн амын гуравны нэгд үйлчилнэ. Хэрвээ 100 сая ажлын байр бий болговол ихэнх улсын төр засгийн хийж чадаагүйг хийнэ. Хэрвээ ашигтай ажилладаг 10 сая компани манай платформ дээр бизнес хийж байвал үүнийг бие даасан эдийн засаг гэж үзэж болно” гэж хэлсэн байна. Одоогоор Алибаба нь дэлхийн 22 дахь том эдийн засагтай улсын хэмжээнд буюу Аргентины ард жагсаж байгаа. 2020 онд тэд нийт $1 их наядын гүйлгээ хийдэг болж чадвал Индонезийн өмнө 16-д жагсах юм. Харин эхний тавд багтахын тулд Алибаба Герман, Их Британи, Франц, Энэтхэг зэрэг улсуудын Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг гүйцэх хэрэгтэй болно. Тиймээс Жэк Магийн тавьсан зорилтыг биелүүлэх нь тийм ч амаргүй байхаар харагдаж байгаа юм. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/11gn
11go
ЖАГСААЛТ: Ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтой 1, 2 дугаар бүс
А.Төгөлдөр, iKon.mn
06/19/2017 15:54:00
Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэнийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 216,000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой хэсэг буюу 1, 2 дугаар бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182,616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах “Орон сууцны сан”-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд зарласан юм. “Орон сууцны сан”-д хамрагдах, агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүс: Ингэснээр яндангийн тоо бодитойгоор буурч, санхүүгийн хүндрэлд орж буй барилгын салбарыг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт болохоос гадна гэр хороололд газар чөлөөлөлт бий болж, газрын сан нэмэгдэх аж. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11go
11gp
АНХААР: Усны ослоор амиа алдагсдын тоо 17-гоор нэмэгджээ
Б.УЧРАЛ, iKon.mn
06/19/2017 16:05:00
Гэрэл зургийг MPA.mn Цаг уурын байгууллагаас зургаадугаар дугаар сарын 19-ний шөнө болон 20-ны өдөр Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хотод бороо орох тухай мэдээг ирүүлжээ. Ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үерийн аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг өнөөдөр Онцгой Байдлын Ерөнхий Газараас анхаарууллаа. Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт усны ослын давтагдал их гарч гол, мөрөн, нуур, бохир усны шугамын худаг, тогтоол усанд иргэд осолдож байгаа аж. Тодруулбал Онцгой Байдлын Ерөнхий Газарын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуяны мэдээлснээр 2017 оны зургаадугаар сарын 19-ны байдлаар Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт 28 хүн усны ослын золгүй тохиолдлоор амь насаа алдаад байна. Үүний 6 нь хүүхэд, 22 нь насанд хүрсэн хүн байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-оор нэмэгдсэн байгаа нь иргэдийн хайрамж болгоомжгүй байдал, хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги, хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд осолддог зэргээс шалтгаалсан ажээ. 2016 онд нийтдээ 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан байна.
https://ikon.mn/n/11gp
11gq
САЙН МЭДЭЭ: М.Сарнай багшийн хүсэл биеллээ
А.Төгөлдөр, iKon.mn
06/19/2017 16:19:00
М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь хүнд хүүхдүүдийг өргөн авч өсгөх болжээ. Анх 11 жилийн өмнө өргөж авсан хүүхэд нь одоо 15 настай. Хүүхдүүд бүгд түүнийг “Том ээж” хэмээн дууддаг байна. Дэрсхэн олон хүүхдэд 5 ханатай жижиг гэр багадах нь мэдээж. “Том ээж”-ийн ганц хүсэл нь “Сарнай” хүүхдийн төвөө байгуулах. Тиймээс “Нэг хүн Нэг тоосго” аяныг санаачилжээ. Тус аяныг 25 дугаар суваг телевиз дэмжин ажиллаж байна. Эх орны ирээдүй болсон олон хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй М.Сарнайн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар олголоо. Хүүхдийн төвөө барих газартай болсон М.Сарнай бүсгүй “Хүүхдүүд асрамжийн газар байх дургүй. Амьдрал нь хүнд учраас гэр орондоо ч очих дургүй байдаг. Саяхан манай 10 настай охиныг ээж нь ирээд авч явах гэсэн ч яваагүй. “Сарнай” хүүхдийн төвөө байгуулчихвал хүүхдүүд маань илүү сайхан орчинд амьдарна. Хүүхдийн төв, тоглоомын төв хүртэл байгуулахаар газар олгосон хотын даргад маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Хотын дарга С.Батболд “Хүүхдүүдийн ирээдүйд буян хийж байгаа ийм иргэнээ бид дэмжинэ. М.Сарнайд сайхан сэтгэлтэй хүмүүс туслахаас гадна төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн төв барих газрыг шийдлээ. Жаргаж явах насандаа ийм ачаа үүрч явна гэдэг амар биш. Төр түмнийхээ дэмжлэгийг авч яваарай” хэмээгээд М.Сарнайтай хамтарч, хүүхдүүдийн ирээдүйд анхаарал хандуулан ажиллах үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын удирдлагад өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11gq
11gr
Өмнөд Солонгос цөмийн эрчим хүчний салбараа “царцааж байгаа"-гаа зарлалаа
Р.Түвшин, iKon.mn
06/19/2017 16:33:00
Дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлдэг орнуудын нэг болох Өмнөд Солонгос улс энэхүү салбараас салахаар шийджээ. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өөрийн улс оронд шинээр цөмийн цахилгаан станц байгуулахгүй, одоо байгаа станцуудаа өргөжүүлж, сайжруулахгүй гэдгээ өнөөдөр буюу Даваа гарагт зарлалаа. Дээрх амлалтыг Өмнөд Солонгосын хамгийн анхны цөмийн цахилгаан станц болох Бусан хотод байдаг, 40 жилийн настай “Кори 1”-ийг зогсоох ёслолын арга хэмжээний үеэр хэлжээ. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын нийт эрчим хүчний гуравны нэгийг цөмийн цахилгаан станцууд гаргаж байв. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тавд ордог томоохон цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч болохыг Дэлхийн Цөмийн Ассоциацийн тоо баримт харуулж байна. Мүүн Жэ Ин сонгуулийнхаа сурталчилгааны үеэр цөмийн болон нүүрсний станцуудыг хязгаарлах бодлогоо зарлаж байсан юм. Тэр өмнө нь нүүрсээр ажилладаг хуучин цахилгаан станцуудыг зогсоож, шинээр нэмж байгуулахгүй байх амлалт өгч байжээ. Эх сурвалж: Associated Press
https://ikon.mn/n/11gr
11gs
Гадаадад байгаа Монголчуудын саналыг СЕХ-д хүлээлгэн өглөө
ikon.mn
06/19/2017 16:43:00
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхлүүлж, ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргана. Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил энэ сарын 10,11-ний өдөр болсон билээ. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
https://ikon.mn/n/11gs
11gu
"Мазаалай хиймэл дагуул өдөрт 5-6 удаа Монгол Улсын газар нутаг дээгүүр явна"
А.Үлэмж, iKon.mn
06/19/2017 17:16:00
Монгол Улсын анхны хиймэл дагуул болох "Мазаалайг" Монгол Улсын Их Сургуулийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээж тэрбумтан Илон Маскийн "SpaceX” компанийн “Фалкон 9” пуужингаар сансарт гаргахаар гэрээ хийж АНУ-ын Флорида муж дахь Кеннедигийн нэрэмжит сансрын буудлаас манай орны цагаар энэ сарын 04-нд өглөөний 05:07 минутад амжилттай хөөргөсөн түүхэн үйл явдал тохиосон билээ. Харин ОУСС-аас Мазаалай хиймэл дагуулыг задгай сансарт чөлөөлөх буюу Монгол Улсын анхны хиймэл дагуул өөрийн тойрог замдаа орж ажиллаж эхлэх түүхэн үйл явдал нь энэ оны долоодугаар сарын 7-нд болохоор урьдчилсан байдлаар товлогджээ. Энэ үеэр анхны сигнал хүлээж авах, Монгол Улсын төрийн дууллыг Мазаалай хиймэл дагуулаас эгшиглүүлэх юм. Фалкон-9 пуужин нь Драгон хэмээх сансрын хөлгийг дэлхийн тойрог замд оруулах бөгөөд Драгон хөлөг нь Олон Улсын сансрын станцтай холбогдож Монголчуудын бүтээсэн анхны “Мазаалай” хиймэл дагуулыг тээвэрлэж явах юм. Фалкон-9 пуужин нь Кайп Канавераль дах агаарын хүчний баазад дэлхийгээс ниссэн шигээ эргэж буусан ажээ. Харин "Мазаалай" хиймэл дагуул cap орчмын дараа Олон Улсын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхлэх учиртай. Тэрхүү түүхэн цаг мөчөөс Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтсэн Монгол улсын анхны хиймэл дагуул сансрын уудамд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах аж. Хиймэл дагуул нь өдөрт 5-6 удаа Монгол Улсын газар нутаг дээгүүр явах юм. Монголын анхны хиймэл дагуулыг удирдах бүтээхэд Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газар дэмжин оролцсон байна. Мөн уг хиймэл дагуулыг удирдах газрын станцыг Монголын ард түмэн, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс, оюутан залуус, эрдэмтэн багш, ажилчдын хандив дэмжлэгээр бүтээн байгуулжээ. Өнөөдөр Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн аж ахуйн нэгж байгууллага, хүмүүст МУИС-аас батламж бичиг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Я.Төмөрбаатар: Мазаалай хиймэл дагуул нь эдийн засгийн хувьд асар их үр ашигтай Гэрэл зургийг mpa.mn МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар "Мазаалай хиймэл дагуул нь эдийн засгийн хувьд асар их үр ашигтай. Монгол улсад сансар, огторгуй хиймэл дагуулыг хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Манай улс хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга. аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай. Мөн цөлжилт, ойн ургамлын өвчнөөс сэргийлэх, ургамлын гарц. хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой. Энэхүү хиймэл дагуулыг хөөргөхөд Монгол Улсын шадар сайд ивээлдээ авч улсын нөөцөөс 145 сая төгрөгийн хөрөнгө гаргаж өгсөн. Түүнчлэн хиймэл дагуулыг хөөргөхөд менежментийн баг ажилласан. Маш олон хүн хандив өргөсөн. Тиймээс хандив өргөсөн бүх хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулиуддаа талархсанаа илэрхийлье" гэв. Мазаалай хиймэл дагуул нь үндсэн дөрвөн туршилтыг гүйцэтгэнэ “Мазаалай” хиймэл дагуул нь 400 км-ийн өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ. 437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио болон Монгол Улсын Төрийн Дуулал сансраас эгшиглүүлнэ. Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийх юм. Үүнд, Олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа 7 орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох, Байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож Улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох, Дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах үүрэгтэй. Хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол Улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа явдалд оршиж буй. ФОТО Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11gu
11gw
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн тохирлын ХАРИУ
ikon.mn
06/19/2017 17:44:00
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:44 2017/06/19 Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.06.19/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 25-41-39-9-22-4 +5 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 3-1-0-5-4-7 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 5-9-4-8 2-р зэргийн хонжворын хариу: 7-2-8-8 3-р зэргийн хонжворын хариу: 0-9-5-1 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 17:24 2017/06/19 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.06.19/ ээлжит тохирол эхэллээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/685177651667806/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:44 2017/06/19 Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.06.19/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 25-41-39-9-22-4 +5 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 3-1-0-5-4-7 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 5-9-4-8 2-р зэргийн хонжворын хариу: 7-2-8-8 3-р зэргийн хонжворын хариу: 0-9-5-1 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/11gw
11gx
UB HACKАTHON тэмцээн Хиймэл оюуны чиглэлээр зохион байгуулагдлаа
СУРТАЛЧИЛГАА
06/19/2017 17:34:00
Техник технологи цаг хугацаатай уралдан хөгжиж, тоног төхөөрөмж, үйлдлийн систем хөгжүүлэлтээсээ хальж, хиймэл оюун ухаан, суралцагч машиныг энгийн хэрэглээ болгох хөгжлийн шинэ давалгаа эхэллээ. Бүхий л салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр дэлхийн залуучууд өрсөлдөж дөнгөж эхэлж буй энэхүү цаг мөчид манай Монгол залуучууд ч хоцролгүй, шил даран орох боломж бүрэн нээлттэй. Энэхүү боломжийг програм хөгжүүлэгч залуустаа мэдрүүлэх, залуусынхаа хиймэл оюун, суралцагч машины чиглэлээрх судалгааны ажлыг нь дэмжих, ур чадварыг нээн, өөр хооронд нь өрсөлдүүлэн, хөгжүүлэх зорилгоор "UB HACKАTHON 2017" тэмцээн шилдэг хөгжүүлэгчдийн дунд боллоо. Тэмцээнийг хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч Могул Консалтинг Сервис компаниас 06 сарын 16-18-ний өдрүүдэд зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Ай Ти Зон компани ажиллалаа. Тус тэмцээнд 100-аад залуус бүртгүүлснээс анкетын шалгаруулалтад тэнцсэн нийт 24 оролцогчдоос бүрдсэн шигшмэл 9 баг тэмцээнд өрсөлдсөн байна. Шалгарсан багууд тасралтгүй 48 цагийн хугацаанд Ай Ти Зон компанийн Green ERP системийн гарын авлага, FAQ буюу түгээмэл асуулт бүхий Монгол текстээс “машин өөрөө” суралцан, хэрэглэгчийн хүсэлтэд автоматаар хариулт өгдөг ухаалаг чат бот хийж өрсөлдсөн юм. Тус даалгаврын зөвлөхөөр Ай Ти Зон компанийн Програм хангамж хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Т. Төгөлдөр, Ай Ти Зон компанийн ERP хэлтсийн дарга А. Ганбаатар болон Deloitte Consulting –ийн ахлах хөгжүүлэгч Б. Адъяа нар тус тус ажиллаж, багуудад тусламж, зөвлөгөөг үзүүлэв. Тэмцээний шүүгчдээр Монгол улсад Machine Learning чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан МУИС-ийн БС-ийн Доктор, Профессор, Төрийн соёрхолт эрдэмтэн Ч. Алтаннар болон Ай Ти Зон компанийн Програм хангамж, Бизнесийн автоматжуулалтын газрын дарга Б. Нямцэрэн болон Ай Ти Зон компанийн Технологи хариуцсан менежер П. Баасанбат нарын мэргэжлийн, туршлагатай шүүгч нар ажиллав.
https://ikon.mn/n/11gx
11gy
Сингапурын тэргүүн гэр бүлд үүссэн хагарал
Р.Төмөр, ikon.mn
06/19/2017 18:01:00
Зүүн гараас Ли Сиен Ян, ерөнхий сайд Ли Сиен Лүн, Ли Вэй Лин Сингапурыг үүсгэн байгуулсан эцэг гэгддэг Ли Куан Юг нас барснаас хойш хоёр жил орчмын дараа түүний үр хүүхдүүдийн дунд үүссэн хагарал олны дунд ил болжээ. Малайзийн нэгэн ядуу хот байсан Сингапурыг $300 тэрбумын эдийн засагтай, санхүүгийн том төв болгосон гавьяа талийгаач ерөнхий сайдад зүй ёсоор оногддог юм. Тэрээр ийм үр дүнд хүрэхийн тулд бусдын шүүмжлэлийг дарж, нэг хүний хатуу засаглал тогтоож байсан гэгддэг. Тэгвэл талийгаач удирдагчийн охин, алдартай тархины мэс засалч Ли Вэй Лин өөрийн том ах, ерөнхий сайд Ли Сиен Лүнийг эрх мэдлээ буруугаар ашиглаж байна хэмээн шүүмжилсэн нь удирдагчдын эсрэг дуу хоолой ховор сонсогддог Сингапурт сонин содон үзэгдэл болоод байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө хувийн фэйсбүүк хуудсандаа ерөнхий сайд ахыгаа дүү нарынхаа эсрэг эрх мэдлийн хүчийг ашиглаж байгааг дурдаж, цаашлаад түүнийг жирийн Сингапур хүмүүст ч ийм хандлага гаргах аюул байгааг анхааруулсан юм. Ли Вэй Лин мэдэгдэл гаргахдаа бага ах Ли Сиен Янтай хамтарсан байна. Ли Сиен Ян нь Сингапурын Иргэний Нислэгийн Газрын даргаар ажилладаг. Гэр бүлийн хагарал өнгөрсөн оноос хөшигний цаана өрнөж байгаад сая ил болсон нь энэ юм. Дүү нарын мэдэгдэлд ерөнхий сайдыг “хувийн улс төрийн амбицаа гүйцээхийн тулд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна” гэж шүүмжилжээ. Ерөнхий сайд Ли Сиен Лүн болон түүний эхнэр, Сингапурын баялгийн сан Темасек Холдингсийн гүйцэтгэх захирал Хо Чинь нар “сайн эцгийн нэр хүндийг” ашиглан өөрсдийн 30 настай хүү Ли Хонгид улс төрийн карьераа залгамжлуулахаар оролдож байна гэж буруутгасан байна. Фэйсбүүкийн мэдэгдэлд тухайн үед Шотландад гэр бүлээрээ амарч байсан ерөнхий сайд хариу мэдэгдэл хийсэн юм. “Тэдний хийсэн мэдэгдэлд би гүнээ харамсаж байна. Хо Чинь бид хоёр эдгээр гүтгэлгийг, тэр дотроо хүүгийнхээ улс төрийн амбицтай холбоотой яриаг няцааж байна” гэжээ. Гэвч дараа нь түүний эрэгтэй дүү Ли Сиен Ян эхнэрийн хамт Сингапураас явж байгаагаа зарлаад, үүнд түүний ахын дарамт нөлөөлж байна гэсэн юм. Түүний мэдэгдэлд “Уг нь би Сингапураас явах хүсэлгүй байна. Явах болсон цорын ганц шалтгаан бол Сиен Лүн юм” гэж бичсэн байна. Бүх маргааны эхлэл нь талийгаач Ли Куан Югийн ихэнх насаа өнгөрөөсөн амины сууцтай холбоотой гэгддэг. Талийгаач удирдагч өөрийн амьдарч байсан сууцыг нас барсных нь дараа буулгахыг гэрээслэсэн юм. Гэвч одоогийн ерөнхий сайд Ли Сиен Лүн эцгийнхээ гэрээслэлийг зөрчиж, сууцыг түүхэн дурсгал болгож үлдээхээр шийджээ. Гэтэл хоёр дүү нь түүнийг эцгийнхээ нэр төрийг улс төрийн амбицдаа ашиглах гэж байна гэж эсэргүүцсэн аж. 2015 онд эцгийгээ нас барсны дараахан сонгуульд ялалт байгуулж, ерөнхий сайдаар томилогдсон Ли Сиен Лүн засгийн газрын бүх шийдвэр, түүний дотор түүхт байшингийн асуудалд өөрөө оролцоогүй гэдгээ хариу мэдэгдээд байгаа юм. Ийнхүү хагас зууны турш Сингапурыг удирдсан Ли Куан Югийн уламжлуулсан улс төрийн өв үргэлжилж чадах эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Эх сурвалж: The Sydney Morning Herald
https://ikon.mn/n/11gy
11h
Сэлбийн намагтай гудамж "гоё" болов
Х.Алтанзагас, iKon.mn
11/06/2013 17:40:00
Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Үүний нэг жишээ гэвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн 46-р гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21-р хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ хамтран тохижуулж хүлээлгэж өглөө. Энэ хавийн гудамж намаг ихтэй байдаг. Харин намгийг нь 140 см хайрга асгаж, тэгшилсэн байна. Мөн явган хүний зам тавьж, мод тарин, хогийн сав, сандал байршуулан, гэрэлтүүлэг хийж камер суурилуулжээ. Өвлийн улиралд эрт харанхуй болж гэр хорооллын гудамжаар явахад хүндрэлтэй байдаг. Гэрэлтүүлэг хийж камержуулснаар иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юм. Энэхүү тохижилтын ажлыг АНУ-ын Азийн сангийн “Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сан”-гаас санхүүжүүлжээ.
https://ikon.mn/n/11h
11h1
ҮЙЛ ЯВДАЛ: “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть номын нээлт болно
Г.Мөрөн, iKon.mn
06/20/2017 08:00:00
Цэрэндоржийн гудамжинд 10:00-16:00 цагт "Элэг бүтэн Монгол" өдөрлөгийн нээлт болно. Өдөрлөгийн үеэр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд /Улсын 1-р төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар Эрүүл мэндийн төв/ хипатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Монгол Улсын Шадар сайдын өрөөнд 11:00 цагт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппел морилж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” https://www.youtube.com/watch?v=8UQv8nnS2RE киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. MN-Мэдээллийн төвд 11:00 цагт Монголын үндэсний арчилсан намын удирдлагууд “Аудио, видео хар PR-аас ажил хэрэгч мөрийн хөтөлбөр амин чухал” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт “Тогтвортой ажлын байр” ТББ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах талаар мэдээлнэ. 11:30 цагт Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс” холбоо ТББ-аас ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ. 12:00 цагт Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, ядуу гэх мэт нийгмээс гадуурхагдаж байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хүрээлэнд 12:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн нам дагасан талцал, хэрүүл шуугианаас залхаж байгаа талаар иргэд үгээ хэлнэ. Хүүхдийн төв номын санд 14:00 цагт Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргаж буй “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт болно.
https://ikon.mn/n/11h1
11h2
Г.Өнөрбаяр: Энэ онд 45,000 ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан
Өглөөний сонин
06/20/2017 08:11:00
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр бас өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Энэ үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах, хүүхдийн зуслангуудын талаарх мэдээлэл авах, политехник, коллежид элсэх, элэгний С вирусийн үзлэг, оношилгоонд хамрагдах, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх зөвлөгөө, тэтгэврийн насны, хэмжээний тогтоолын талаарх мэдээллүүдийг авч болох төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй рашаан сувиллын талаарх мэдээлэл өгч байгаагаас гадна “Насны хишиг”-т шинээр хамрагдах 65 нас хүрсэн иргэд бүртгүүлэх боломжтой юм. Мөн хөдөлмөрийн бирж ажиллаж 20,000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэж байгаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас тодрууллаа. -Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ямар ямар ажил хэрэгжүүлж байна вэ? -Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд 21 аймагт зэрэг нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд 60 гаруй аж ахуйн нэгж 20,000 ажлын байранд иргэдийг бүртгэж байна. Энэ бүртгэл маргааш ч үргэлжилнэ. Тиймээс ажлын байр хайж байгаа хүмүүс ирээд бүртгүүлэх боломж нээлттэй гэдгийг хэлмээр байна. -Иргэдийг ажлын байранд бүртгэх ажил цаашид үргэлжлэх үү. Зөвхөн нээлттэй хаалганы өдөрлөгөөр л бүртгэх үү? -Үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлого явуулж байна. Энэ жил 45,000 орчим ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Үүнээс өнөөдөр 20,000 ажлын байрыг нь бүртгэж байгаа юм. Цаашдаа ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлнэ. Эхлүүлээд ч явж байна. Тодруулбал, энэ сард хөдөлмөр эрхлэлтийг дэмжих том төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд залуучууд, ахмадууд эмэгтэйчүүдийн ажлын байраар хангаж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ. -Гадаадаас ажиллах хүч авах тоо хэр их нэмэгдэж байгаа вэ? -Монгол Улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах асуудлаар тодорхой бодлого боловсруулж байгаа. Тодруулбал, Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авахад 50 хувь нь монголчуудаас бүрдүүлнэ гэсэн зорилт хэрэгжүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар Гадаадад ажиллах хүч авдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсэг гарч байгаа. Тун удахгүй нэгдсэн тоо гарна. -“Старт ап” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч? -Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд олсон бас нэг том зорилт бол залуучуудын бизнесийг дэмжих “Старт ап" хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль төгссөн оюутан залуучууд, мэргэжлийн сургууль төгссөн залуучуудын гарааны бизнесийг дэмжих жижиг бизнесийн зээлийг олгоно гэсэн бодлого зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аймаг дүүрэг болгонд залуучуудын “Старт ап" хөтөлбөрийг баталж өгсөн байгаа. Гарааны бизнесийг сонирхож байгаа залуучууд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт очиж мэдээлэл авах, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мэдээлэл авах боломжтой” гэлээ.
https://ikon.mn/n/11h2
11h3
Макроны зам засагдлаа
Э.Мөнхзаяа
06/20/2017 08:21:00
-Түүний талынхан Францын парламентын олонхын суудлыг авчээ- Францад парламентын сонгуулийн хоёрдугаар шат шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макроны намынхны ялалтаар өндөрлөлөө. Урьдчилсан мэдээллээр Макроны “Урагшаа, Бүгд найрамдах улс!” хөдөлгөөн Үндэсний хуралдааны 577 суудлын 315-ыг авчээ. Ийнхүү Францын сонгогчид тус улсад шаардлагатай шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Гэсэн хэдий ч ирэх таван жил Макроны хувьд тийм ч амар биш байх бололтой. “Франц улс эргэн ирж байна”. Энэ үгийг тус улсын Ерөнхий сайд Эдуард Филипп энэ сарын 11-нд болсон парламентын сонгуулийн нэгдүгээр шатны үр дүнг танилцуулахдаа хэлж байлаа. Үнэхээр ч сонгуулийн эцсийн үр дүн түүний хэлснийг баталж орхилоо. Ерөнхийлөгчийг дэмжигч “Урагшаа, Бүгд найрамдах улс!” нам парламентын доод танхимд үнэмлэхүй олонхын саналыг авчээ. Хуучны намуудын аль нэгэнтэй эвсэх магадлал ч ард хоцорлоо. Ерөнхийлөгч болон түүний сайд нар өдгөө өөртөө итгэлтэй байх бүрэн боломжтой болов. Засаглалын хуваах, шинэчлэлийн хөтөлбөрийг өөрчлөх, албан тушаал авсан нэгнийг унагах ч шаардлагагүй боллоо. Ийнхүү Макроны нам парламентын сонгуульд ялалт байгуулж, жинхэнэ сенсааци тарьж эхэлжээ. Учир нь ердөө сарын өмнө хэн ч түүнийг ялна гэдэгт итгэхгүй байсан юм. Харин шүүмжлэгчид ямар нэгэн бат бэх суурьгүй, үндэсний болон бүс нутгийн түвшин дэх улс төрийн амьдрал мэдэхгүй залуу хөдөлгөөнийхөн зөвхөн өөрийнхөө удирдагч, түүний имижийг түшиж л ажиллах гэж байна гэжээ. Макроны хувьд Елисейн ордонд орсны дараа ч тодорхойгүй олон асуудал үлдсэн юм. Зарим шинжээч түүнийг парламентын олонх болох барууны төвийнхөнтэй хэлэлцээ хийхэд хүнд тусна гэж байлаа. Улс төрийн янз бүрийн хүчний шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтдаа "оршин тогтноно” гэдэг хүнд гэж үзэж байв. Макроны хувьд ийм хувилбар нь тун амаргүй хэрэг юм. Гэсэн ч Ерөнхийлөгч өөдрөг хэвээр байлаа. Энэ нь ч зөв байж, залуу Ерөнхийлөгч, Фракцын улс төрд ихэвчлэн цоо шинэ хүмүүсээс бүрдсэн багийнхан нь хуучин бурхинуудад ялагдал авч иржээ. Социалистууд, барууны төвийнхөн гишүүдийн суудлаа алдаад зогсохгүй аливаа өөрчлөлт хийх боломж нь хумигдаж байна. Ингээд сонгуулийн хоёрдугаар шатанд ердөө л жилийн өмнө гудамжныхан гэгдэж байсан хүмүүс нэг завинд суухаар боллоо. Тэдний ойрын таван жилийн хувь заяа бол ямар нэгэн нөлөөлөлгүйгээр ажиллах болжээ. Энэ нь Францад сайн уу, эсвэл муу юу? Мэдээж зарим талаараа сайн хэрэг. “Хамтдаа оршин тогтносон” бол тус улсын улс төрийн үйл явц удаашрах байлаа. “Урагшаа, Бүгд найрамдах нам!” хөдөлгөөн ялснаар Засгийн газар эмзэг хэр нь шаардлагатай шинэчлэлүүдийг эхлэх боломж бүрдэнэ. Нэн тэргүүнд хөдөлмөрийн шинэчлэл багтаж буй юм. Ажилтан, ажилд хөлслөгч хоёрын хоорондын харилцааг дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн Филиппийн танхим Францын мэргэжлийн хүчирхэг холбоодтой тулгарахаас өөр аргагүй болсон. Тэгвэл одоо тэд парламентад найдвартай ар талтай болж буй юм. Гэхдээ болгоомжлох шаардлагатай хоёр хүчин зүйл бий болжээ. Парламентын сонгуулиар Францын улс төрд хагарал үүсжээ. Учир нь Макрон болон түүний хөдөлгөөн эсрэг бараг бүгд тэмцэж байгаа юм. Сөрөг хүчний зүгээс үр дүнтэй шүүмжлэл өрнүүлэх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ энэ тохиолдолд үр дүнтэй шүүмжлэл төдий л үүсэхгүй болов уу. Макрончуудыг бараг бүх улс төрийн хүчин унагахыг хичээх болно. Тэдний хийсэн ямар ч алхмыг дэвэргэж, үндэстний хэмжээний томоохон сүйрэл болгон зарлана. Үүнээс гадна сонгуулийн хоёрдугаар шатны ирц нэгдүгээр шатныхаасаа эрс бага байсан. Учир нь сонгуульд сонголт хийх эрхтэй иргэдийн талаас илүү хувь нь ирээгүй юм. Энэ нь францчууд хуучин намд ч, улс төрийн амьдралыг бүхэлд нь шинэчилнэ гэж буй шинэ намд ч нэг их итгэхгүй байгаа гэсэн үг аж.
https://ikon.mn/n/11h3
11h4
Хойд Солонгосоос суллагдаж ирсэн оюутан нас барлаа
Р.Төмөр, ikon.mn
06/20/2017 08:22:00
Хойд Солонгосын шоронд 17 сар хоригдсоны эцэст долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө төрөлх гэртээ эргэж ирсэн Америк оюутан Отто Уормбер нас барсныг Даваа гарагт гэр бүлийнхэн нь мэдээлжээ. Тэрээр орон нутгийн цагаар 14:20 цагт Цинциннатигийн эмнэлэгт амьсгал хураасан байна. 2016 оны гуравдугаар сард хөдөлмөрийн чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хоригдох ял авсныхаа дараа 22 настай Уормбер ухаан алдаад дахин сэргээгүй гэгдэж байгаа. Түүнийг зочид буудлаасаа үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэсэн хэмээн буруутгаж байв. Пёньян түүнийг хоолны хордлого туссаны дараа нойрсуулах эм өгсөн гэж тайлбарлаж байгаа ч ар гэрийнхэн нь итгэхгүй байгаа гэнэ. Отто Уормберийг гэртээ ирсний дараа үзсэн эмч нар түүнд хордлогын шинж тэмдэг байхгүй байгааг баталсан байна. Америкийн тал нууц дипломат сувгуудыг ашиглан хэлэлцээр хийж, эцэст нь тусгай элч Жозеф Юн Пёньянд очсоноор Уормберийг “хүмүүнлэг ёсны” үндэслэлээр суллуулсан юм. Одоо Хойд Солонгост Америкийн гурван иргэн хоригдож байгаа нь Тони Ким, Ким Дон Чул, Ким Хак Сон нарын солонгос гаралтай иргэд байна. Эх сурвалж: Reuters
https://ikon.mn/n/11h4
11h5
Д.Даваадорж: “Тогтвортой бичил уурхай” төслийн бичил уурхай дахь сайн туршлагууд журам шинэчлэгдэхэд их үр дүн өгсөн
Монголын мэдээ
06/20/2017 08:37:00
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадоржтой ярилцлаа. -Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг анх баталсан байдаг. Гэвч энэхүү журам хэрэгжих явцад зарим зохицуулалт дутуу, тэр бүрчлэн амьдралд нийцэхгүй зэрэг эргэж хармаар хүндрэлтэй асуудлууд олон гарснаар журмын хэрэгжилт төдийлөн хангагдахгүй байсан. Журмыг шинэчлэн батлах эрх зүйн болон практик хэд хэдэн шаардлага байсны дагуу Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, чуулганууд зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэж 2017 оны тавдугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор шинэчлэн батлаад байна. -Тухайлбал, ямар өөрчлөлтүүд орсон бэ? -Дээрх хэлэлцүүлэг, чуулганаас гарсан санал, зөвлөмжид тоног төхөөрөмжийн болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн асуудлууд гол төлөв хөндөгдөж байсан бөгөөд энэ асуудлуудыг одоогийн нөхцөл байдалд хэрхэн нийцүүлж сайжруулахад анхаарал хандуулж ажилласан. Бид тоног төхөөрөмжийн хүчин чадлыг долоо дахин ихэсгэсэн, гэхдээ энэ нь зөвхөн Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны хэлбэрт орсон хуулийн этгээд ашиглаж болохоор зааж өгсөн. Энэ нь цаашид хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг албажуулан хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлнэ гэж үзэж байна. Мөн журамд орсон нэг том өөрчлөлт бол аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүргийг нэмж оруулсан бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттойгоо уялдуулан бичил уурхайн бүсчилсэн төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажиллана гэсэн үг. Мөн аймгаас нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах нь хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх бөгөөд Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай шууд харьцах нь хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. -Шинэчлэгдсэн журам гарснаар бичил уурхай эрхлэгчдийн эрхзүйн орчин нэлээд сайжирсан байх? -Анх журам гарсан зорилго нь тухай орон нутгийн ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэж байсан, одоо ч энэ нь хэвээрээ юм. Том уурхайгаас ялгаатай бөгөөд бичил уурхайд их хэмжээний орлого, ашгийн тухай ярьдаггүй. Хуулийн хүрээнд нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж ажиллах нь тухайн орон нутгийн ажилгүй иргэдийн хувьд нийгмийн халамж, хамгаалал, төрийн үйлчилгээг авах эхний алхам болно гэдгийг бичил уурхай эрхлэх хүсэлтэй иргэд маш сайн ойлгох хэрэгтэй бөгөөд журмын бас нэг зорилго юм. -Бичил уурхайчдыг үнэмлэхжүүлэх асуудал яригдаж байна. Үнэмлэхжүүлснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ? -Тухайн сумын Засаг дарга бичил уурхайн ажилтнуудад үнэмлэх олгохоор журам, дүрмээр зохицуулж өгсөн байгаа. Үнэмлэх олгосноор тухайн орон нутагт бүртгэлтэй бичил уурхайн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон иргэд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд ямар нэгэн хяналт, шалгалтын үед тухайн талбайд ажиллахад ямар нэгэн айх юмгүй ажиллана гэсэн үг. Нөгөөтээгүүр үнэмлэх авснаар бүртгэлд хамрагдаж нийгмийн халамж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, албан ёсны бичил уурхайн ажилтан болно. -Бичил уурхай эрхлэгчид нөхөрлөл, хоршооллын бүтцэд орж ажиллаж байгаа. Энэ хэрээрээ тоног төхөөрөмжийн хүчин чадал нь нэмэгдэж байгаа юу? -Дээр дурдсан зөвхөн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон нь тоног төхөөрөмж ашиглаж болно. Бүртгэгдээгүй нөхөрлөлийн хувьд боломжгүй. -Бичил уурхай эрхлэгчид өөрсдөө ашигт малтмал олборлох газраа сонгох ёстой юу? -Нөхөрлөл, хоршоо нь тухайн талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлөө сум, дүүргийн Засаг даргадаа гаргах бөгөөд тухайн талбайн талаарх мэдээллийг сум, дүүргийнхээ Засаг даргын тамгын газраас авч болно. Шаардлага хангасан өргөдлийг сум, дүүргийн Засаг дарга судалж үзээд аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн аймаг, нийслэлийн бичил уурхайн бүсчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан Ашигт малтмал, газрын тосны газарт талбайн дүгнэлт гаргуулахаар ирүүлэх бөгөөд бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эсэхээ аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлэхээр журамласан байгаа. -Тэдэнд тавигддаг нэг чухал асуудал бол нөхөн сэргээлт. Нөхөн сэргээлтийн ажлыг хэр хийж байна? -Энд нэг зүйлийг тодруулан хэлье. Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид болон хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлогч хоёр бол зарчмын тэс ондоо ойлголт. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулалтад орсон бичил уурхайчид маань нийт 220 га талбайд нөхөн сэргээлт хийсэн гэсэн дүн мэдээ бий. Ер нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайг хууль бус буюу бидний хэлдгээр “нинжа” нар эвдэж, орхиж явсан байдаг. Түүнээс хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу, бичил уурхайчид гэрээний үүргийнхээ дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хувьд сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулахын өмнө нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг тухайн сум, дүүргийн байгаль орчны улсын хяналтын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж хавсаргах бөгөөд энэ нь гэрээний салшгүй нэг хэсэг байхаар зааж өгсөн. Нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд гэрээ цуцлах, дахин тэр нөхөрлөл, хоршоотой гэрээ байгуулахгүй. -Бичил уурхай эрхлэгчидтэй байгуулсан гэрээ цуцлагдсан ч нөхөн сэргээлтийг хийлгэж, хүлээж авах уу? -Гэрээ цуцлах нь нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд энэ талаар журамд болон гэрээний загварт нарийн тусгасан. Гэрээ байгуулахын өмнө нөхөн сэргээлтийн дундын санд нөхөн сэргээлтийн зардлыг төвлөрүүлсэн байх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар орхиод явсан тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгөөр нөхөн сэргээлтийг гүйцэтгэнэ. -Түүнчлэн бичил уурхайчид ашигт малтмал олборлож, тодорхой хэмжээний орлого олж байгаа. Тэд улсад татвар төлдөг үү? -Маш зөв асуулт байна. Хуучин орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэх иргэний албан татварын тухай хуулиар бичил уурхай эрхлэгчид сар бүр 53 мянган төгрөгийн татвар төлдөг байсан хэдий ч энэ хууль нь 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчингүй болсон. Ашигт малтмал олборлож тодорхой хэмжээний орлого олж байгаа иргэд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу төлж, иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Мөн нөхөрлөл, хоршооны хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөх шаардлагатай. -Мөн бичил уурхай эрхлэгчид олборлосон алтаа заавал нийслэлд авч ирж, Монголбанкинд тушаах эсвэл ченжүүдэд өгөх гэсэн хоёр сонголттой байдаг. Энэ нь тэдэнд их хүндрэлтэй байдаг юм шиг санагдсан. Үүнийг зохицуулж байгаа юу? -Журамд олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу борлуулахаар тусгасан, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гурвалсан гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд ашигт малтмалыг борлуулахдаа тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэхээр зааж өгсөн. -Орон нутагт төв банкны салбар байсан ч сорьцын асуудал тулгарах нь дамжиггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? -Алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг төвлөрсөн аймаг, суманд байгуулахаар Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын албатай хамтран ажиллаж байна. -Өнгөрсөн хугацаанд Монголбанкинд алт тушаах иргэдийн тоо нэмэгдэж байгаа юу. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар аж ахуйн нэгжүүд татвараас зугтааж, иргэнээр тушаадаг гэж ярьдаг. Энэ үнэхээр байдаг асуудал уу? -Өнгөрсөн жилийн Монголбанкинд тушаасан алтны 60 гаран хувь нь иргэдээр тушаагдсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үнэт металл, эрдэнийн чулууг Монголбанкны эрдэнэсийн санд худалдах үүрэгтэй байдаг бөгөөд Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд хуралдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэнээр Монголбанкинд алтаа тушааж байх магадлалтай, бид энэ асуудлыг судалж байгаа. -Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төсөл маш үр дүнтэй байгаа гэсэн. Энэ талаар ярьж өгөхгүй юу? -ШХА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой бичил уурхай” төсөл 2005 оноос өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Бичил уурхайн талаар эрх зүйн орчны асуудлыг шийдвэрлэхэд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж ирсэн. Энэхүү журмыг шинэчлэн боловсруулахад тэдний бичил уурхай дахь сайн туршлагууд их үр дүнгээ өгсөн гэж боддог.
https://ikon.mn/n/11h5
11h6
Л.Зул: Энэ зун шар өнгийг зоригтой сонгож болно
Г.Ганчимэг Монголын мэдээ
06/20/2017 08:48:00
“Dew brand”-ийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Л.Зултай энэ зуны загварын трэнд, өнгөний сонголт болон акссесуарын талаар ярилцлаа -Энэ зуны загварын чиг хандлага дэлхийд ямар байгаа юм бол. Эндээс хоёулаа ярилцлагаа эхэлье? -Энэ зун хувцас загварт атлас, торгон материал түлхүү орж ирж байгаа. Атлас, торгон материалыг унтлагын хувцас, үдшийн даашинзанд хэрэглэдэг байсан бол одоо өдөр тутмын хувцсанд оруулдаг болжээ. Деталь хэлбэрийн хувьд мөрөө гаргасан загвар, мөн нэг мөрөө гаргасан загвар, босоо болон хөндлөн гээд төрөл бүрийн судлууд энэ зуны трэнд байх болно. Тиймээс 70, 80-аад оны судалтай трапецан өмд эргээд моод болж байгаа. Энэ зун 80-аад оны өргөн мөртэй пиджакаар ч гангарч болно гээд ер нь 70, 80-аад оны моод загварын ертөнцөд эргэн ирж байгаа юм. Цагаан өнгийн богино даашинз ч энэ зуны топ гоёо болно. Мөн цацган чимэглэл, бүсэн дээрээ нугалаа хуниастай загвар ч моодноос гарахгүй. Үүн дээр нэмээд топ танк буюу нарийн мөртэй майкнууд 2016 онд ч трэнд байсан. Энэ жил ч трэнд хэвээрээ байна. -Уналттай, зөөлөн торгомсог материалтай хэр нь 70, 80-аад оны загварын илүү сайжруулсан хувилбарууд энэ зуны трэнд байх нь гэж ойлголоо. Харин ямар өнгө моодонд орох бол? -Тодоосоо бүдэг хүртэлх бүх төрлийн ягаан өнгө дэлхийн загварын ертөнцөд трэнд болж байгаа. Тэгээд шар өнгийг нэрлэж болно. Хүмүүс шар өнгийн хувцсыг “Хэтэрхий хурц байна”, “Тод өнгө” гээд өмсөхөөс зайлсхийдэг. Харин энэ зун ингэж айхгүй өмсч болно. Мөн цэцгэн хээ, геометрийн дүрс, мөнгөлөг өнгө ч моодноос гарахгүй. -Гэхдээ монголчуудын хувьд ихэнх нь хөрслөг бор арьстай учраас шар өнгө төдийлөн зохидоггүй. Тиймээс ихэнх нь шар өнгөнд дуртай биш гэдэг нь анзаарагддаг. Харин монголчуудын хувьд ямар өнгийг трэнд болгохоо наадмын гоёогоороо л харуулах байх даа? -Орчин үед зөвхөн дизайнер гэлтгүй залуучууд маань хувцас загварын өргөн мэдлэгтэй болжээ. Яагаад гэвэл сошиал ертөнцөөр дамжуулан бүх дэлхийн мэдээллийг маш хялбархан, өөртөө дөхөм аргаар авч байна шүү дээ. Одоо цагт энгийн иргэн хүртэл мэргэжлийн загвар зохион бүтээгчээс дутахааргүй мэдлэгтэй, дэлхийн трэндийг дагаж хувцасладаг болчихсон байна. Орчин үеийн залуучууд дэлхийн трэндээс хоцрохгүй хэр нь өөрийн хувь хүний онцлог, үзэл бодлоо ч хувцаслалтаараа илэрхийлдэг болжээ. Өдөр тутмын хувцаслалтдаа дэлхийн трэндийг “street style”-тай маш чадмаг хослуулдаг болсон байна. Ялангуяа, манай охид маш өндөр мэдрэмжтэй нь анзаарагддаг. Тиймээс залуучуудын хувцаслалтыг харахад ерөнхийдөө трэнд болсон өнгүүдийг маш гярхай олж харж, хувцас загвартаа ашиглаж байна. -Та загвар зохион бүтээгч хүн учраас иймэрхүү зүйлийг их гярхай ажигладаг байх. Гэхдээ “Моод Монголоор дуусдаг” гэдэг үг бий. Зарим нь “Үгүй, моод Монголоор эхэлдэг” хэмээн сөргүүлдэг л дээ. Ер нь энэ зун монголчууд дэлхийн загварын трэндээс юуг нь илүү анзаарч хувцас загвартаа шингээж байна вэ? -Монголчууд нүүдэлчдийн өвөрмөц соёл, эдлэл хэрэглэлтэй. Үүнийгээ дагаад хувцас загвар нь өөрийн гэсэн онцлогтой юм. Үндэсний хувцсаа орчин цагт ямар л бол ямраар хөгжүүлж байгаа. Бид жилдээ хоёрхон удаа монгол дээл, үндэсний хувцсаа өмсдөг байлаа. Харин сүүлийн жилүүдэд зөвхөн Цагаан сар, баяр наадам гэлтгүй үндэсний хувцсаа өмсдөг болжээ. Бүр өдөр тутмын загваруудад хүртэл үндэсний хувцасны загварын деталь түлхүү орж ирж байна. Европ загварын хувцсанд ч монгол зах, хээ угалз, үндэсний хэв маягийг шингээж өгдөг болжээ. Биед эвтэйхэн эсгүүртэй, үндэсний онцлогийг тусгасан загварыг өдөр тутамдаа өмсөж байна. -Судлан дээрх цэцгэн хээ хэдийнээ гудамжны загварын трэнд болсон нь анзаарагдсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гэргий, охин цэнхэр өнгийн дээл, даашинз сонгож, нээлтийн ёслолдоо өмссөн нь энэ наадмын дээлний өнгийг тодорхойлчих шиг болсон. Энэ зун “Наадмаар цэнхэр торгон дээл өмнө” гэх хүн олон болжээ? -Монголын томоохон загварын төлөөллүүд принттэй даавууг хувцас загвартаа өргөнөөр ашигласан байна лээ. Энэ жилийн зуны загварт маш нимгэн материалтай, зөөлөн өнгөнүүд зонхилж байгаа. Тодруулбал, гэрэлтсэн шифонон материалтай сул чөлөөтэй загварууд моодонд орж байна. Дэлхийд трэнд болсон өнгөнүүд Монголд хүчээ авч байгаа. -Та наадмын загвартаа ямар өнгийг түлхүү ашиглав. Таны санаачлан үүсгэн байгуулсан “Dew brand”-ийн хоёр дахь коллекц бэлэн болж байгаа юм билээ? -Бүх төрлийн ягаан өнгийг ашигласан. Мөн зөөлөн өнгүүдийг уусгаж өгсөн нь энэ жилийн трэндтэй нэгдэж байгаа. Материалын хувьд силк, атласан материалыг коллекцдоо оруулсан. Миний зохион бүтээдэг хувцасны онцлог гэвэл 100 хувийн силкэн дээр гараар зурж хийдэг учраас олноор принтэлж болдоггүй, зөвхөн тухайн хүндээ зориулагдсан дахин давтагдашгүй гоёмсог загвар болдог. Зуны загварын коллекцдоо энэ бүхнээ тусгаж дээл, цамц, майк урласан. Мөн алчууртай нь хослуулж хийсэн байгаа. -Алчуур гэснээс акссесуар хувцаслалтыг иж бүрэн болгож, дуусгаж өгдөг гэдэг. Тэгвэл энэ зуны трэнд нь алчуур уу, зүүлт үү гээд яг юу байх вэ? -Өнгөрсөн жил чокёр моодонд орж байсан бол энэ зун чокёроос арай том хэмжээтэй, нарийн хийцтэй, гоёмсог зүүлтүүд трэнд болж байгаа. “Dew brand”-ийн хувьд акссесуараа маш энгийнээр шийдсэн. Яагаад гэвэл, хувцас маань маш эмзэг материалтай, нарийн ажиллагаатай. Силк, шифон материалыг оёход маш хэцүү байдаг. Овор хэмжээ багатай, жижиг ээмэг зүүхэд л болно. Мөн шифон, силкэн дээр гараар зурсан хээтэй гоёмсог ороолт, алчуурыг хослуулан бүтээсэн байгаа. -Загвар зохион бүтээгчдийг бүхэл бүтэн улирлын трэндийг тодорхойлж гаргаж ирэх гэж багагүй хугацаанд сэтгэл оюунаа чилээж, ур чадвараа шавхдаг гэдгийг ойлгож байна. Гэхдээ хэрэглээн дээр бүх хүн 90х60х90 байдаггүй. Гэтэл та бүхэн дандаа ийм хэмжээтэй хувцас урлах юм. Яагаад гэдгийг загвар зохион бүтээгчтэй уулзсаных асуучихъя? -Загвар зохион бүтээгчид шинэ коллекц, тухайн улирлын трэндээ гаргачхаад загварын шоу зохион байгуулдаг. Үүнийг нь үйлдвэрүүд үзээд худалдаж авдаг юм л даа. Гэхдээ бүх загварыг авах албагүй. Нэг деталийг авсан ч болдог. Тайзны хувцасны загвар, өнгө, деталь зэргээс аль нэгийг нь сонгон авч хялбарчлаад өдөр тутмын хувцсанд шингээж үйлдвэрлэх процесс явагддаг юм. Монголд ч адилхан, ийм л байгаа. Тухайлбал, би дандаа нэг размерийн хувцас хийсэн байгаа. Гэхдээ үүнийг хувилж олшруулах хэцүү л дээ. Яагаад гэвэл, миний урласан хувцас 100 хувийн силкэн дээр дандаа гараар зурдаг учраас нарийн ажиллагаа, их цаг хугацаа шаарддаг. Дахин давтагдашгүй гэдэг утгаараа ч олон тоогоор гардаггүй. Гэхдээ хүссэн хүн ямар ч размерээ захиалаад хийлгэх боломжтой.
https://ikon.mn/n/11h6
11h7
"Насны хишиг"-ийн хоёр дахь ээлжийг энэ сарын 25-наас олгож эхэлнэ
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
06/20/2017 08:54:00
Гэрэл зургийг Mpa.mn Ахмад настнуудад олгодог “Насны хишиг”-ийн хоёр дахь ээлжийн олголт хийгдэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын дэд дарга Т.Бадрахбаяраас дараах зүйлийг тодрууллаа. -"Насны хишиг"-ийн хоёрдугаар ээлжийн олголт хэзээ эхлэх вэ? -Жилд хоёр удаа олгохоор хуульчилсан байгаа. Эхний ээлжийнхийг Цагаан сарын өмнө 114,000 ахмадад олгосон. Харин Үндэсний их баяр наадмын өмнө олгох “Насны хишиг”-ийн хоёр дахь ээлжийг журмын дагуу зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1-ний хооронд олгоно. Цагаан сараар авч байсан ахмадуудын нэр мэдээллийн баазад орчихсон учраас мөнгө нь шууд дансанд нь орно. Цагаан сараас хойш буюу хоёрдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 11-ний дотор 65 нас хүрч байгаа ахмадууд сум, хорооныхоо нийгмийн ажилтнуудад очиж, бүртгэлээ хамрагдаж, "Насны хишиг"-ээ авах юм. Долоодугаар сарын 25-н гэхэд бүх ахмадын дансанд “Насны хишиг”-ийн олголт орсон байх болно. -Долоодугаар сарын 11-нээс хойш 65 нас хүрсэн ахмадууд ирэх жилийн олголтод хамрагдах уу? -Ирэх оны Цагаан сарын өмнө хамрагдана. Хуулиараа долоодугаар сарын 11-нд 65 хүрсэн байвал одоо олгогдоно. Түүнээс хойш төрсөн байвал дараа жилийн Цагаан сараас “Насны хишиг”-ээ авна гэсэн үг юм. -Одоогоор хэдэн хүнд хэдэн төгрөг олгох тооцоо байна? -Улсын хэмжээнд 2017 онд 120,000 орчим ахмадад 20.4 тэрбум төгрөгийг олгохоор төсөвт төлөвлөгдсөн байгаа. Үүний эхний ээлж нь Цагаан сарын өмнө 114,000 ахмадад 9.5 тэрбум төгрөг олгогдсон. Хоёр дахь ээлжинд урьдчилсан дүнгээр 118,000 орчим ахмадад 10.2 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгогдохоор байна. Журмын дагуу 65-70, 70-79, 80-89, 90-ээс дээш гэсэн дөрвөн насны интервалтайгаар, 80,000, 100,000, 150,000, 250,000 төгрөгийн олголт хийгдэх юм. -“Насны хишиг” авахад ямар, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? -Ахмадууд маань иргэний үнэмлэхтэйгээ сум, хороондоо очиж, өргөдлийн маягт бөглөж, олголтод бүрэн хамрагдана. Үүний дараа өөрийнх нь нэрийн данс руу буюу Хөдөлмөр, нийгмийн халамжийн газартай гэрээ бүхий Хаанбанк, Төрийн банк, Капитал банкны аль нэг салбар дахь тухайн ахмадын нэрийн дансанд олголт хийгдэнэ. Тэгэхээр ахмадууд маань өөрөө банканд дараалал үүсгэн хүлээх болон бусад нэмэлт баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй.
https://ikon.mn/n/11h7
11h8
Цахим шуудангийн хаягаар мөнгө хулгайлжээ
Н.Заяа
06/20/2017 09:03:00
Интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг ашиглан банкин дахь данснаас нь мөнгө хулгайлах хэрэг нэмэгдсээр байгааг Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүллээ. Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ төрлийн хэрэгт Б нарын хүмүүсийг холбогдуулан шалгасныг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Б нар нь интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг олж авч цахим шуудангийн хаягт хууль бусаар нэвтрэн интернет банкны үйлчилгээний эрхийг сэргээдэг юм байна. Гүйлгээний нууц дугаарыг тухайн цахим шуудангийн хаягаар илгээснийг хүлээн авч, интернет банкны үйлчилгээг ашиглан тухайн иргэдийн банкин дахь хувийн данс руу нэвтрэн мөнгийг нь хулгайлж хохироожээ. Мөн бэлэн мөнгөний машинаас бусад иргэдийн виза картыг ашиглан бэлэн мөнгийг гаргуулан авах аргаар гэмт хэрэг үйлддэг болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс танихгүй хүнд банкны картаа ашиглуулахгүй байх, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа байршуулахдаа нууцлал, аюулгүй байдлыг хангах, утасны дугаарыг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, цахим хаяг нээхдээ нууц үгийг утасны дугаар болон олон нийтийн сүлжээнд хэрэглэгддэг тоо, тэмдэгтээр хийхгүй байхыг хуулийн байгууллагынхан анхаарууллаа.
https://ikon.mn/n/11h8
11h9
Муаммар Гаддафигийн алдагдсан хөрөнгө Африк даяар таржээ
Р.Төмөр, ikon.mn
06/20/2017 09:05:00
2011 онд суудлаасаа зайлуулагдаж, эмгэнэлтэйгээр алагдсан Ливийн удирдагч Муаммар Гаддафигийн нууц эрдэнэс, хөрөнгө орон орны ангуучдын сонирхлыг татах болсон юм. Тэгвэл саяхан гарсан НҮБ-ын тайланд уг алдагдсан эрдэнэс Африк даяар тархсан байгаа гэж дүгнэжээ. Энэ сарын эхээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн томилсон шинжээчид Гаддафигийн дараах Ливийн нөхцөл байдлыг дүгнэсэн 299 хуудас тайлан гаргаж танилцуулсан байна. Уг бичиг баримтад Гаддафигийн үлдээсэн их хэмжээний өв хөрөнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлжээ. Олон тэрбум доллар, доод тал нь зургаан сая каратын алмааз эрдэнэ, тодорхойгүй тооны алтан гулдмай Өмнөд Африкт нуугдаж байгаа гэсэн цуу яриа сүүлийн хэдэн жил яригдсан. Нийтдээ $20 тэрбумын бэлэн мөнгө дөрвөн банканд хуваагдаж байгаа бол бусад үнэт зүйлс нь Претори, Иоханнесбургийн хаа нэгтээ нууц газарт хадгалагдаж байгаа гэгддэг юм. 2013 онд Өмнөд Африкийн засгийн газар Ливийн шинэ засгийн газарт НҮБ-ын дүрмийн дагуу уг мөнгөнөөс $780 сая орчмыг буцаан өгөхөөр болсон ч бусад эрдэнэсийн талаар огт дурдаагүй. Тэгвэл сүүлийн тайланд өгүүлснээр үүнээс ч илүү мөнгө Өмнөд Африкийн банк санхүүгийн сүлжээнд эргэлдэж байж болзошгүй гэжээ. Зөвхөн ил гарсан мэдээллээр бол 2016 онд Өмнөд Африкийн Стандарт Банкнаас $8 тэрбум Кенийн Станбик банканд шилжсэн байгаа гэнэ. Уг гүйлгээг Гаддафигийн хувийн банкир асан Башир Салех аль Шркави хийсэн байжээ. Үүнээс гадна өөр их хэмжээний бэлэн мөнгө баруун Африкийн банкуудад нэрээ нууцалсан хувь хүмүүсийн дансанд хадгалагдаж байна. Тэдний зургаа нь мөнгөө Ливи руу буцааж шилжүүлэх гэж оролдсоныг шинжээчид баталжээ. Зөвхөн нэг жишээ дурдахад Буркина Фасо улсын Угадугоу хотын хаа нэгтээ төмөр хайрцганд 100-тын дэвсгэртээс бүрдсэн $560 саяын бэлэн мөнгө хадгалагдаж байгаа гэсэн мэдээллийг шинжээчид олж авсан байна. Уг мөнгийг Ливи руу буцаах тохиромжтой цагийг хүлээн хадгалж байгаа гэнэ. Хадгалж байгаа Societe Transport Convoi International компани нь үүнийхээ төлөө 10-35 хувийн шимтгэл авах тохиролцоотойг бас мэдээлжээ. Гэвч Буркино Фасогийн засгийн газар ийм компани бүртгэлд байхгүй хэмээн няцааж байгаа гэнэ. Мөн өөр нэг их хэмжээний бэлэн мөнгө Гана улсын нийслэл Аккрагийн орчим ийм байдалтай хадгалагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Шинжээчид Ганы цагдаа болон бусад байгууллагуудаас мэдээлэл хүссэн ч хариу өгөөгүй гэнэ. Сүүлд энэ мөнгийг өөр улс руу шилжүүлж байрлуулсан гэх мэдээлэл 2016 оны хоёрдугаар сард илэрсэн байна. Шалгалтаар зарим мөнгийг Гаддафид үнэнч Ливийн босогчид зэр зэвсэг худалдан авахад ашиглаж байгаа гэх мэдээлэл олджээ. Гаддафигийн алдагдсан хөрөнгийн тухай мэдээллийг НҮБ-ын шинжээчид өнгөрсөн онд алдагдсан Панамын офшор бичиг баримтуудаас ухаж илрүүлсэн юм байна. Тэд уг баримтаас хуучин Гаддафигийн үед ажиллаж байсан, газрын тосны орлогоос санхүүждэг Ливи Африкийн Хөрөнгө оруулалтын сангийн их хэмжээний мөнгөний мэдээллийг олж, мөрдөн шалгажээ. Засгийн газрын мэдэлд байсан уг сан үнэндээ Гаддафигийн гэр бүлд үйлчилдэг байсан гэгддэг юм. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/11h9
11hb
БНХАУ хэрхэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ хянадаг вэ?
СУРТАЛЧИЛГАА
06/20/2017 09:16:00
Хэрвээ та Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар сонирхож байсан бол тэдний зах зээлд өсөлт болон бууралт олон тохиолддогийг анзаарсан бизээ. Даваа гаригт зах зээлийн үнэ тэнгэрт тулж байсан бол маргааш өдөр нь л үнэ огцом унаж төд удалгүй эргээд бага багаар өсөж эхлэх нь бий. Дэлхийн тэргүүлэгч гүрэн болох Хятад улс өөрийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ хэрхэн хянадаг вэ ? Мэдээллийг дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн компани RE/MAX таньд хүргэж байна. 2005 онд олон улсын хэвлэл мэдээллийнхэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөс гэсэн ойлголтыг гаргаж эхэлжээ. 2012 онд Хятад улсад үл хөдлөх хөрөнгийн худалдаа огцом өсөлтөнд орсон бөгөөд 2013 онд хүртэл энэхүү байдал үргэлжилсээр л байлаа. Харин 2014 онд зах зээл бага багаар унаж The Economist сэтгүүлийн хэлсэнчлэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн “алтан үеийн төгсгөл” ирсэн юм. 2015 он гэхэд зах зээл эргээд тогтворжиж эхэлсэн. 2016 оны 4-р улиралд Хятадын зарим мужийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл эргэн өсөж эхэлснийг зарим судлаачид хүлээж байсан хөөс эргэн гарч ирлээ гэж дүгнэсэн байдаг. Одоогоор 2017 оны дунд үе гэхэд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл эргэн тогтворжиж байгаа хэдий ч тун удахгүй дахин эргэлтэнд орно гэдэг нь дамжиггүй. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нөгөө талаас тогтворгүй гэж хэлэхэд хэцүү. Учир нь энэхүү тогтолцоог цаанаас нь хянаж байдаг. Төв, аймаг , хотын бүхий л түвшинд засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт уналтыг удирдан зохицуулж байдаг байна. Тэд нийлүүлэлтийг хянаж, эрэлтэнд нөлөөлж чаддаг. Зах зээлийн байдал хэт өсөлттэй болох үед тэд байр худалдан авах татварыг нэмэх эсвэл хориг тавьж, зах зээл буурах үед эдгээр хоригуудыг суллах зэргээр бодлогоор удирддаг. 2011 оноос хойших Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтийг харахад Засгийн газраас гаргасан бодлоготой уялдан нэгэн жигд байдлаар өсөж, буурч байжээ. Одоогоор Хятадын хотуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өндөр байгаа бөгөөд 2016 оны сүүл үе гэхэд байрны үнэ 11 хувиар нэмэгдсэн бол Шанхай, Шиамин зэрэг том хотуудын үнэ 31,2%-аас 43,8% хүртэл өссөн . Ингээд үзэхэд одоо үнийг бууруулах цаг нь болсон байна. HPR гэж юу вэ? HPR буюу Home Purchasing Restrictions нь хөрөнгө худалдан авах хориг юм. Энэхүү хоригийг зах зээлийг тогтвортой барихын тулд Засгийн газраас гаргадаг. Худалдан авагч талаас байр худалдан авахад нь хориг бий болгож, худалдан авах сонирхлыг нь бууруулах замаар Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтвортой барьдаг. Зах зээл удааширч тогтворжиж эхлэх үед хөрөнгө худалдан авах хориг тавигдаж зах зээл эргэн хөдөлгөөнд орж эхэлдэг. ХЭРХЭН ХОРИГ ТАВИДАГ ВЭ? Хувь хүний худалдан авч болох байрны тоог хянах Энгийн сонсогдож магадгүй. Гэхдээ Хятадын томоохон хотуудад зах зээлийн үнэ өсөх үед засгийн газар хувь хүний худалдан авч болох байрны тоог зааж өгдөг. Энэ нь мэдээж орон нутгийн болон гадаадын иргэдийн хувьд өөр өөр стандарт байна. Сүүлд тавигдсан хоригийн хувьд орон нутгийн иргэд 3-аас дээш байр худалдан авах боломжгүй ба гадаадын иргэд 1 байр эзэмших эрхтэй гэж заасан байна. Ингэснээр зах зээлийг тогтвортой болгож сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийг материаллаг эд хөрөнгө болгон ашиглаж байгаа байдлыг тогтоон барих боломжтой болсон юм. Үл хөдлөх хөрөнгө нь ухаалаг хөрөнгө оруулагч нарын хувьд үргэлж хамгийн сайн хөрөнгө оруулалт байсаар ирсэн билээ. Насан туршдаа амьдрах эсвэл түрээслүүлэх, эсвэл бүүр үнэ цэнэ нь өсөх үед эргэн худалдах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таньд мэргэжлийн агентийн зөвлөлгөө маш чухал байдаг. Урьдчилгаа төлбөр Хориг тавих бас нэгэн арга хэмжээ бол тухайн байрыг худалдан авч санхүүжүүлэлт авахын тулд төлөх урьдчилгаа төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх юм. Мужаас хамаарч урьдчилгаа төлбөр 20-35% хүртэл өөр өөр байх бөгөөд 2 дахь байраа худалдан авч буй иргэдэд 60-80%-ийг урьдчилгаа болгон төлөх ёстой гэж заасан. Мөн 3 дахь байраа авч буй иргэд ямар нэг байрны зээлэнд хамрагдалгүй шууд худалдан авах ёстой байдаг байна. Татвар Хятад улсад үл хөдлөх хөрөнгөөс жил бүр татвар суутгагддаггүй бөгөөд зөвхөн тухайн байрыг анх худалдан авахад их хэмжээний татвар төлөгддөг. Үүнд нэмүү өртөг шингэсэн үл хөдлөх хөрөнгийн татвар, нэмүү өртөг шингэсэн газрын татвар, үл хөдлөх хөрөнгө шилжүүлгийн татвар, хөрөнгийн татвар, хөрөнгө шилжүүлгийн татвар зэрэг олон татварууд орно. Салхи хэрхэн үлээж байгаагаас хамаарч засгийн газар татварыг нэмэх эсвэл багасгадаг. Өнгөрсөн жилийн эхэн үед Хятад улсын Сангийн Яам удаашралд орсон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулахын тулд татварыг багасгасан. Харин зах зээлийн үнэ нэмэгдэхэд тэд татварыг 20% хүртэл нэмэгдүүлдэг байна. Үнийн хяналт Татвар нэмэх болон бодлогын өөрчлөлтөөс гадна хотын захиргаа байрны үнийн хязгаарыг тогтоодог. Байрны үнэ тухайн мужийн иргэдийн дундаж орлогоос давсан байвал үнийн хязгаарыг тогтоож шинээр баригдсан байрны үнийг хотын иргэдийн боломжит орлогоос бага байх ёстой гэж тогтоодог байна. Газрын хяналт Хотын захиргаа нь хотод баригдаж буй амины орон сууц барих газарт хяналт тогтоосноор шинэ байрны зах зээлийг барих боломжтой болдог. Нийлүүлэлт ихэссэн үед газрын хориг тавьж эрэлт ихэссэн үед хоригийг зогсоодог байна. Шинээр баригдаж буй байрууд нь ирээдүйн худалдаа болон түүний үнэд нөлөөлдөг гэдгийг засгийн газар нь сайн мэддэг. Бараа материалын хяналт Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид хэдийд шинэ байр барих, түүнийг худалдаалах ёстойг сайн мэддэг болсон. Хятад улсад тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг бол маш олон байрууд худалдан авах эзэнгүй болсноос барилга ашиглалтанд бүрэн орж чадахгүй нөхцөл байдал юм. Үүнээс шалтгаалж байгууллагууд шинэ байрны нээлтээ хойшлуулах нь сүүлийн үед хэвийн үзэгдэл болоод байгаа нь энэ зах зээлийн шинжээчдийн санааг зовоосоор байна. Засгийн газар зөвхөн худалдан авагч талд хориг арга хэмжээг авдаггүй. Дүгнэлт Барилгын төсөл хэрэгжүүлэгчидтэй адилаар худалдан авагчид ч мөн хэдийд зах зээл өөрчлөлттэй байдаг гэдгийг сүүлийн үед сайн мэддэг болжээ. Гарч буй шинэ бодлогуудын талаар ч олон нийтийн дунд шуугих нь олонтой тохиолддог болсон байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн улирал нь Засгийн газрын бодлогыг дагаж өөрчлөгддөг. АНУ-ын 2008 оны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралыг бодвол Хятадын зах зээл нь засгийн газраас хяналттай байдаг тул харьцангуй хямрал багатай явж ирсэн түүхтэй. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь улс орны хувьд эдийн засгийн эргэлтэнд жинтэй хувь нэмэр оруулдаг тун чухал салбаруудын нэг тул иймэрхүү бодлогын удирдлага нь хэрэв зөв явагдаж байгаа охиолдолд иргэддээ тэгш боломжыг олгож, шударга хуваарилалтыг хүргэх ач холбогдолтой. Эсрэгээрээ бол эдийн засгийн хөгжлийг боомилох сөрөг талтай. Хэрэв таньд үл хөдлөх хөрөнгөөө худалдан борлуулах, эсвэл худалдах , түрээслэх, түрээслүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол яг одоо RE/MAX ын үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай холбогдоорой. Холбогдох мэдээллийг доорхи холбоосоор зочилж авна уу. http://remax.mn/officeagent Эх үүсвэр: Forbes
https://ikon.mn/n/11hb
11hc
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 220 гаруй гомдол иржээ
ikon.mn
06/20/2017 09:21:00
Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын мэдээллийг сонсов. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн Ерөнхий Хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг нь Сонгуулийн тухай хуульд нийцэж байна гэж үзсэн тул түүнд сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв. Мөн хуралдаанаар Сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар ОӨБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийхдээ, сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцууллаа. Хуралдаанаар Цагдаагийн байгууллагад иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл гомдлын талаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай тэрээр танилцуулаад тэдгээрийн ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байна гэлээ. Хуралдааны үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны зарим гишүүд саналаа илэрхийлэхдээ, сонгуулийн хууль тогтоомжид зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоож шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлууд байгааг тэмдэглээд сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж хуульчлах шаардлага байгаа талаар тэд онцлон ярив гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
https://ikon.mn/n/11hc
11hd
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдээ хэрхэн НОМ УНШИХ ДУРТАЙ болгох вэ?
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
06/20/2017 10:17:00
Гэрэл зургийг MPA.mn "Монсудар” хэвлэлийн газрын Сурах, сургах хэрэглэгдэхүүний Дидо редакцийн арга зүйч Г.Ариунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр /06.17/ "Интерном" их дэлгүүрт бага насны хүүхдэд ном уншуулахдаа анхаарах зүйлсийг талаар эцэг эхчүүдэд зориулсан илтгэл тавьж, сургалт орсон билээ. Бид энэ удаа түүнтэй дөнгөж уншиж сурч байгаа буюу 6-7 насныханд ном уншуулах арга, анхаарах зүйлс, хөвгүүд, охидын сонирхлын ялгаа, эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдааны талаар ярилцлаа. iKon.mn-ээс зуныг угтсан номын цуврал нийтлэл үргэлжилсээр...Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу. -Дөнгөж уншиж сурч байгаа буюу 6-7 настай хүүхдийг номонд дуртай болгоход хэрхэн нөлөөлөх вэ? -Дөнгөж уншиж сурч байхад нь буюу сонирхол ихтэй үед нь бид буруу ажилласнаас болж хүүхэд ном унших сонирхолгүй болчихдог. Энэ үед гол анхаарах зүйл нь хүүхдийн унших сонирхлыг бууруулахгүй, залхаан цээрлүүлэхгүй байх юм. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллахдаа шаардлага тавьж, шалгалтын байдалтай харьцсанаас болж хүүхэд залхдаг. Тухайлбал “Наадахаа зөв унш”, “Томоотой суугаад унш” гэх мэт хүүхдийг барьж, боосон үгс хэрэглэснээс ном унших дургүй болдог. Хүүхдийг маш их дэмжиж харьцах нь ном унших дуртай болоход сайнаар нөлөөлнө. ХҮҮХДЭЭ ДЭМЖИХ АРГУУД: Уншиж сурч байхад нь маш жижигхэн амжилт байсан ч магт, Хүүхэд нэг үгийг уншиж чадахгүй бол аяархан шивнээд хэлчих, Эсвэл дохио, гар хөлийн хөдөлгөөн, дуу чимээгээр шипи өг, Хэт удаан уншиж, гацаж түгдэрч байсан ч дундуур нь бүү ор, Хүүхдээ бусад хүүхдүүдтэй бүү харьцуул. Хүүхэд бүр өөрийн цаг хугацаатай байдаг, Та уншиж сурахад туслах, сонирхолтой, харилцан уншиж болохуйц номууд ав, Тэднийгээ хүүхэдтэйгээ ээлжилж унш, Уншсан зүйлийг шалгаж асуулгүйгээр зүгээр л уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай. -Хүүхдүүдийг бага байхад нь эцэг эхчүүд үлгэр уншиж өгдөг. Харин өөрөө уншиж сурсных нь дараа хамт уншихаа больчихдог. Энэ нь зөв үйлдэл үү? -Энэ бол буруу үйлдэл. Хэдийгээр өөрөө уншиж сурсан ч энэ насанд эцэг эх нь хүүхдэдээ уншиж өгөх, хамтдаа ном унших нь чухал нөлөөтэй байдаг. Тухайлбал, уншиж сурч байхад нь тохирсон зурагтай, энгийн, богино номнуудыг аваад хүүхэдтэйгээ өдөрт ганц нүүр өгүүллэг уншчих хэрэгтэй. Яг энэ үед уншихад тохирсон номнууд байдаг. Жишээ нь, “Нисдэг гөлөг” ном байна. Энэ номны зарим үгнүүдийг зургаар оруулчихсан байгаа. Хүүхэдтэйгээ энэ номыг уншихдаа хүүхэд нь үгийг нь уншиж, ээж аав нь зургийг нь унших гэх мэтээр сөөлжилж болно. Энэ ном дотор 4-5 өгүүллэг бий. Хүүхэд номыг ганцхан удаа уншдаггүй. Сонирхолтой байвал маргааш нь ахиад өөрөөр уншъя гэдэг. Хэрэв ахиж унших гэж байгаа тохиолдолд аав, ээж нь үүргээ солиод үгийг нь уншуулж, хүүхдээрээ зургийг нь уншуулж болно. Энэ төрлийн өөр олон ном бий. -Хүүхэдтэйгээ ном унших “Тандем” гэдэг уншлагын төрөл байдаг тухай та ярьж байсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч? -Энэ нь хүүхэдтэйгээ ном унших нэг арга хэлбэр юм. “Тандем” уншлагын үед номны текстийг эцэг эхчүүдийн унших хэсэг, хүүхдийн унших хэсэг гэж ялгасан байдаг. Арай хүнд текстийг нь эцэг эхчүүд нь уншдаг бол, том үсэгтэй, давталт ихтэй, хялбар үгтэй текстийг хүүхдүүд нь уншдаг. “Тандем” байдлаар хэвлэгдсэн номыг эцэг эхчүүд хамт сууж байгаад зэрэг уншихад зориулагдсан байдаг. Тандем номны жишээ зураг -Хүүхдээ ном уншуулахад эцэг эхчүүдийн үлгэр дуурайлал их нөлөөлдөг бололтой? -Тийм шүү. Хүүхдээ ном унш гэдэг хэрнээ өөрсдөө ердөө ном уншдаггүй эцэг эхчүүд их бий. Эцэг эх нь хоёулаа ном уншдаг айлын хүүхдүүд ном уншдаг болох магадлал 50 хувь, хэрэв нэг нь ном уншдаг бол хүүхдүүдийнх нь ном унших магадлал 25 хувь байдаг гэсэн судалгаа бий. Эцэг эх нь хоёулаа ном уншдаггүй айлын хүүхдүүд тэгвэл яах вэ?... Бид сүүлийн үед ядаж уншиж байгаа дүр үзүүлэх хэрэгтэй гэж эцэг эхчүүдэд зөвлөж байна. Гэрт ямар ч хүн ном уншдаггүй бол хүүхдэд ном унших дадал зуршил суухад хэцүү. Харин эцэг эх нь ном сайн уншдаг бол хүүхдүүд хэлүүлэхгүйгээр ном уншдаг болдог. -Нэг өдөртөө дээд тал нь хэдэн цаг хамт ном уншихад хангалттай вэ? -Бага насны хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа 15-20 минут байдаг. Энэ хугацаа өнгөрсний дараа хүүхдээ босгоод өөр зүйл хийлгэх, агаар амьсгалуулах зэргээр толгойг нь сэргээх хэрэгтэй. Үүнээс илүү хугацаагаар хүчээр суулгах гэвэл хүүхдийн анхаарах чадвар буурна, залхаж эхэлнэ. Мөн хүүхэдтэйгээ хамт хичээл хийхдээ энэ цагийг баримталж чадвал харьцангуй удаан хугацаанд хичээлийг нь хийлгэх боломжтой. -Бага насны хүүхдийн унших номын стандарт ямар байдаг вэ. Хүүхдэд хамгийн ээлтэй фонт, үсгийн хэмжээ, найруулга гэж бий юу? -Уншиж сурч байгаа хүүхдэд зориулагдсан номны стандарт гэвэл Монголын нөхцөлд үсгийн загвар нь Arial Mon, хэмжээ нь 14, мөр хоорондын зай нь доод талдаа 1.5 байдаг. Мөн дөнгөж уншиж сурч байгаа хүүхдийн ном заавал зурагтай байх ёстой. Бүр уншаад сурчихсан үедээ буюу III ангиас дээшээ бол ямар ч зураггүй ном уншиж болно. Дээрээс нь дөнгөж уншиж сурч байгаа хүүхдийн номны агуулгад 2-4 дүр л байх хэрэгтэй. Түүнээс олон дүр байвал тохиромжгүй. Өгүүлэмж нь цаг хугацааны хувьд нэг шугаманд буюу одоо болж байгаа үйл явдал байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо цагаас гэнэт өнгөрсөн рүү ухрах зэрэг өгүүлэмжтэй номнууд 6-7 настай хүүхдүүдэд арай ахаддаг. Номын үйл явдал, өгүүлэмжийн шалгуур Өгүүлэмж нь цаг хугацааны урагшлах нэг шугамд үргэлжлэх, Дүрүүдийн тоо: 2-4 Одоо цаг унших чадвар → эхийн урт Түүхийн үйл явдал хүүхдийн амьдралын орчинд өрнөх, Богино, сонирхолтой бичвэр Зохиолын дүрд орох боломж -Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдэдээ дэлгүүрээс ном авчраад өгчихдөг. Хүүхдээр өөрөөр нь ном сонгуулах шаардлагатай юу? -Томчууд өөрсдөө худалдаж авсан номоо хүүхдэд унш гэж тулгах нь маш буруу. Номын дэлгүүрүүдийн хүүхдийн тасгаар судлаад явж байхад ийм тохиолдол их байна. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ сонгосон ном, хүүхдийн өөрөө сонирхсон ном тэс өөр байдаг. Жишээ нь уншиж сурч байгаа хүүхдэд эцэг эхчүүд нь хөгжилтэй талаас нь “Цүнхтэй инээд”, эсвэл “Монгол ардын үлгэр” гэх мэт ном сонгож байна. Тэгвэл хүүхдүүд нь орж ирээд Диснейн гүнж, эсвэл “Mqueen” машин, “Аватар” зэрэг алдартай киноны дүрүүдтэй ном, эсвэл танин мэдэхүйн сэдэвтэй номнуудыг сонгодог. Манайхан хүүхдийг хөнгөн зүйл унших ёстой үед нь хэтэрхий хүнд сэдвээр уншуулах гэж зүтгэснээс болж шантруулах гээд байдаг. Дөнгөж уншиж сурч байгаа хүүхдүүд заавал эх орны тухай юм уу, эсвэл сургамжтай зүйл унших албагүй. Харин сонирхолтой зүйлээ л унших хэрэгтэй. Ихэнх тохиолдолд Монгол эцэг эхчүүдийн ном сонголт хүүхдүүдийнхээ сонирхлыг татаж чадахгүй байна. -Хөвгүүд, охидын сонирхол өөр байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Тийм ээ. Ялангуяа хөвгүүд өөр зүйл сонирхдог. Охидууд хөвгүүдийг бодвол ямар ч сэдвийн ном бариад уншчихдаг. Харин хөвгүүд сонирхдог сэдвийн номоо л уншина. Тиймээс хөвгүүд дээр сонголтыг заавал өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй. Дээрээс нь манай сургуулиудын сурах бичигт жендерийн асуудал гарчихсан. Уншиж байгаа ном, зохиол нь хөвгүүдийг ерөөсөө дэмжихгүй байгаа. Тухайлбал ЕБС-ийн багш нарын ихэнх нь эмэгтэй байдаг болохоор хүйсийнхээ мэдрэмжээр уншуулах эхээ сонгодог. Уншиж сурч байгаа хүүхдүүдийн номонд орсон эх сонголтыг харахад тэр чигээрээ эмэгтэй хүний мэдрэмжээр сонгосон эхүүд бий. Хөвгүүдийн сонирхлыг татсан сэдэв бараг л байдаггүй. Хөвгүүдэд хэрхэн ном сонгох вэ? Номыг өөрөөр нь сонгуулах, Танин мэдэхүйн шинжлэх ухааны номуудыг (хүүхдийн зурагт тайлбар толь гэх мэт) санал болгох, Хувийн сонирхолд нь тааруулах, Ном нь кинотой бол сонирхол татах нэг үндэслэл болно, Хөвгүүдийн шинэ хандлага, сонирхлыг харгалзах, Гоё зураг, хавтастай байх -Сайн уншиж сурах нь хичээлдээ сайн болоход нөлөөлдөг үү? -Японы эрдэмтэд энэ талаар судалгаа хийсэн байдаг. Тэд аль нэг хичээлдээ тааруухан сурлагатай хүүхдүүдийг нэг бүлэг болгоод туршилт хийжээ. Хүүхдүүд ямар хичээлдээ муу байхаас үл шалтгаалж байнга сонирхолтой зүйлс уншуулж, тэр талаар нь ярилцаж байсан. Хоёр сарын дараа туршилтад орсон хүүхдүүдийн сурлага эрс сайжирч, зургаан сарын дараа жирийн хүүхдүүдийн түвшинд очжээ. Тэгэхээр хичээлдээ сайн байх эсэх нь ч унших ойлгож, сонсож ойлгох чадвараас чухал хамааралтай байдаг юм байна. "Эцэг эхчүүд хүүхдэдээ ном уншуулчихаад шалгах асуултууд тавьдаг нь буруу" Гэрэл зургийг MPA.mn -Хүүхэд ном уншсаны дараа уншсан зүйлийнх нь талаар ярилцахдаа юуг анхаарах ёстой вэ? -Энэ тал дээр алдаа гаргадаг хүмүүс олон бий. Сургуулийн орчинд багш нарын 70-80 хувь хүүхдийг эх уншсаны дараа шууд шалгалтын шинжтэй асуулт асуудаг. Тухайлбал “Тэр яасан бэ”, “Тэр хаашаа явсан бэ”, “Тэр яагаад ингэсэн бэ” гэх мэт. Энэ нь хүүхдийн унших, ойлгох чадварыг дэмждэг дасгал биш. Зүгээр л шалгах дасгал. Эцэг эх нь бас хүүхдэдээ юм уншуулчихаад шалгах асуултууд тавьдаг. Та уншсан номныхоо талаар хүнд яаж ярьвал гоё вэ гэдгээ нэг бодоод үзээрэй. Шалгасан асуултад хариулахыг хүсэхгүй л байх. Харин үүний оронд номынхоо талаар төрсөн сэтгэгдэлээ, ухаарсан зүйлээ ярих нь гоё шүү дээ. Хүүхэдтэйгээ яг ингэж ажиллах ёстой. -Нэг айлд ганцхан хүүхэд байхгүй. 2-3 бага насны хүүхэдтэй айлууд хүүхдээ хэрхэн уншуулах вэ? -Хүүхдэд ойролцоо насны ах, эгчийн нөлөөлөл маш их байдаг. Хэрэв ах, эгч нь цуг уншиж байвал аав, ээж нь уншсанаас илүү сайн. Хэрэв хүүхдэд чинь туслах ах, эгч байгаа бол дүүтэйгээ хамт уншаарай гээд ном авч өгөх хэрэгтэй. -Дөнгөж уншиж сурч байгаа хүүхдүүд уншиж чадахгүй түгдрэх, гацах тохиолдол их бий. Тийн үед яах ёстой вэ? -Эцэг эхчүүд ийм үед нь загнаж, тушааж огт болохгүй. Аль болох дэмжих хэрэгтэй. Гацаж түгдэрч байгаа үед нь тайван харж, өөрөө унштал нь хүлээх хэрэгтэй. Нэг үеийг нь зөв хэлчихвэл “Ммхан” гэх зэргээр дэмжих, эсвэл сэмээрхэн хэлэх зэргээр шипи өгч болно. -6-7 наснаас хойш юу болдог вэ. Тухайлбал 7-11, 12-15 насанд буюу уншиж сурсных нь дараа юуг анхаарах вэ? -7-11 насандаа унших сонирхол харьцангуй ихтэй байгаа. Энэ үед нь сонирхолтой зүйлсийг нь уншуулаад л байх хэрэгтэй. Дараа нь уншсан зүйлсийнх нь талаар яриулах, хамтдаа ярилцах боломжийг нь олговол сайн. Гадаадын хүүхдүүд энэ насандаа ангиараа өөр өөр ном уншиж, бие биедээ ярих дасгал их хийдэг. 12-15 насандаа харин өсвөр үе дээрээ очиж, хямралтай болдог. Энэ үе дээрээ унших сонирхол нь буурна. Уншдаг хүүхдүүд хүртэл энэ үед ном уншихаа больдог. Тиймээс сонирхлыг нь татах номыг нь авч өгөх хэрэгтэй. Хүчилж болохгүй. -Мэдээлэл өгсөнд баярлалаа. -Баярлалаа.
https://ikon.mn/n/11hd
11he
ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн НАМТРЫН ХАРЬЦУУЛАЛТ
A.Жаргал
06/21/2017 13:44:00
- Сонгогчийн боловсролд - Монголчууд бид анх удаа хоёр саяулаа сонгуульд оролцож Монгол Улсын Тав дахь Ерөнхийлөгчөө сонгоход ердөө ТАВ хоног үлдээд байна. Сонгогчийн боловсролд зориулж iKon.mn сайт гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр буюу ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажил, бодлогыг ерөнхий 19 сэдэвт хуваан харьцуулан хүргээд байгаа юм. Тэгвэл энэ удаад иргэд, сонгогчдын гарт очоод буй нэр дэвшигчдийн өнгөрсөн хугацаан дахь ажил, амьдрал буюу намтрыг нь харьцуулан хүргэж байна. Ингэхдээ эхний графикаар долоон шатлал бүхий асуудлаар нэр дэвшигчдийн намтрыг хугацааны хэмжигдэхүүнээр харьцуулж үзлээ. Нэр дэвшигчдийн хувийн хэвшил, төрийн алба, боловсрол, сонгуульт алба болон бусад туршлагад зарцуулсан хугацааг (жилээр) нь та бүхэн графикаас харьцуулан харах боломжтой. (Төрийн алба, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, УИХ зэрэг сонгуульт ажлыг салган харуулав) Дэлгэрэнгүй намтар болон графикаас нэр дэвшигчдийн онцолж болох хамгийн хамгийн гэснийг бичвэл: Гурван нэр дэвшигчийн хамгийн залуу нь С.Ганбаатар. Тэрбээр одоо 47 настай. Гурван нэр дэвшигчээс хамгийн ахмад нь Х.Баттулга. Тэрбээр одоо 54 настай. Гурван нэр дэвшигчийн хоёр нь Улаанбаатарт төрсөн. Нэг нь буюу С.Ганбаатар Баянхонгор аймагт төрсөн. Гурван нэр дэвшигчийн хоёр нь буюу М.Энхболд, С.Ганбаатар нар долоодугаар сард төржээ. Гурван нэр дэвшигчийн төрийн албанд хамгийн удаан ажилласан нь М.Энхболд. Гурван нэр дэвшигчээс хувийн хэвшилд хамгийн удаан ажилласан нь Х.Баттулга. Гурван нэр дэвшигчээс хамгийн өндөр төрийн болон сонгуульт алба хашиж байсан нь М.Энхболд. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Одоо Монгол Улсын Их Хурлын дарга. Гурван нэр дэвшигчээс хамгийн өндөр төрийн шагнал авч байсан нь Х.Баттулга. Тэрбээр Монгол Улсын гавьяат тамирчин. Гурван нэр дэвшигчийн боловсролдоо хамгийн урт хугацааг зарцуулсан нь С.Ганбаатар. Гэхдээ боловсролын хамгийн өндөр зэрэг, цолтой нь М.Энхболд. М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.Ганбаатар Дэлгэрэнгүй М.Энхболд Төрсөн он: 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, Төрсөн газар: Улаанбаатар хот, Боловсрол: 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, 2000 онд Эдийн засгийн магистр, 2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн, 2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор, 2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор, Мэргэжил: Эдийн засагч Ажил эрхлэлт: 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга. Шагнал: 1999 онд Алтангадас одон 2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль 2014 онд Сүхбаатарын одон Х.Баттулга Төрсөн он: 1963 оны гуравдугаар сарын 3-ны өдөр, Төрсөн газар: Улаанбаатар хот, Боловсрол: 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн. Мэргэжил: Зураач Ажил эрхлэлт: 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин 1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач 1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал 1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал 1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд 2006 оноос Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Шагнал: 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль С.Ганбаатар Төрсөн он: 1970 оны долоодугаар сарын 30-ны өдөр Төрсөн газар: Баянхонгор аймаг Боловсрол: 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн. 1988-1989 онд МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл 1989-1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет сурч байсан 1991-1994 онд Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистр-т сурч байсан 1994-1998 онд Хамерсмит вест лондон коллежийн HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан Мэргэжил: Инженер Ажил эрхлэлт: 2001 - 2002 ХААН банк, Тусгай активийн газрын захирал 2002 - 2003 Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш 2003 - 2005 Удирдлагын Академид багш 2004 - 2005 УИХ-ын даргын нийгэм, эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх 2005 - 2007 Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн 2006 - 2008 Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн 2007 - 2011 Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга 2007 - 2012 Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч 2012 - 2016 УИХ-ын гишүүн Шагнал Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан 2009 онд Оны шилдэг улс төрийн зүтгэлтэн, шилдэг эдийн засагч ҮЭ-ийн хүндэт тэмдэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан Алтан гадас одон
https://ikon.mn/n/11he
11hf
Тоглоомын талбайд олгосон газрыг хүчингүй болголоо
www.ulaanbaatar.mn
06/20/2017 09:50:00
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл уг газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож, нийслэлээс тус газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
https://ikon.mn/n/11hf
11hg
Yahoo-гийн шинэ амьдрал Altaba нэрээр эхэллээ
Р.Түвшин, iKon.mn
06/20/2017 09:53:00
Өчигдөр буюу Даваа гарагт Yahoo компани албан ёсоор төгсгөл болжээ. 1994 онд байгуулагдаж, интернэт порталын бизнес эрхэлж байсан Yahoo нэгэн үе интернэтийн аварга компанид тооцогддог байв. Гэвч сүүлдээ Google, Facebook зэрэг шинэ компаниудад байр сууриа алдаж, үнэ цэн нь жил бүр буурсаар байсан юм. Тус компанийн хамгийн үнэтэй хөрөнгө нь эцэстээ Хятадын Алибаба дахь эзэмшил, Японы Yahoo Japan салбар нь болжээ. Харин эдгээрийг тооцолгүй, зөвхөн үндсэн бизнесээ тэд саяхан харилцаа холбооны Verizon компанид $4.5 тэрбумаар зарсан юм. Үндсэн бизнесээ Verizon компанид зарсан Yahoo компани хөрөнгийн бирж дээр нэрээ “Altaba” (AABA) болгон өөрчилж шинэ нэрэн дор хувьцаагаа арилжаалж эхэллээ. Уг шинэ компани нь Алибабагийн $33.7 тэрбумын үнэлгээтэй 383.5 сая хувьцааг эзэмшдэг холдинг компани болж байгаа юм. Мөн Yahoo Japan компанийн $7.7 тэрбумын үнэлгээтэй 2 сая хувьцааг эзэмшиж байна. Харин Verizon компани Yahoo-ийн үндсэн бизнесийг өмнө нь худалдаж аваад байсан AOL компанитай нийлүүлэн “Oath” нэртэй компани болгон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа юм. Эх сурвалж: Techinsider
https://ikon.mn/n/11hg
11hi
"Алтан хальс олон улсын индепендент кино наадам"-д Монгол уран бүтээлч түрүүлэв
Б.Ану
06/20/2017 10:21:00
Индепендент киноны чиглэлээр Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ болох “Алтан хальс индепендент кино наадам” (AKIFF) энэ сарын 9-11-нд буюу өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болж өндөрлөлөө. Тус олон улсын наадамд цэвэр арилжааны зорилгоор хийгдээгүй, бүтээгчийн дуу хоолойг чухалчилсан бүтээлүүд оролцдог. Өмнө нь авангард, экспериментал кино голлодог байсан бол энэ жилээс цар хүрээгээ өргөсгөн индепендент наадам болгосон байна. Энэ жил дээд шагнал “Golder Reel Award”-ийг анх удаа монгол уран бүтээлч хүртсэн нь манай улсын залуу кино бүтээгчдийн чадвар нэмэгдэж буйг харуулах буй за. Шагналыг “Алтан хальс” цом, 2.000.000 төгрөг дагалдсан юм. Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител группын "Номадиа пикчерс" ажилласан бөгөөд дээд шагнал болох "Алтан хальс" цомыг "Номадиа пикчерс"-ийн продюсер н.Наранбат гардуулж өгсөн болно. Алтан хальс шагнал "Өөрөөсөө харсан өөр хүмүүс" - Д.Золбаяр Баруун гар талаас Д.Золбаяр Д.Золбаяр AKIFF-т ялснаар Америкийн томоохон кино наадмуудын нэг Афины кино наадмын сонголтын хороонд бүтээлээ үзүүлэх эрхтэй болж байна. Афины наадамд шалгарсан киног Америкийн кино академийн буюу Оскарын наадамд өрсөлдүүлэх боломжтой. Монгол уран бүтээлчдэд томоохон боломж нээгдлээ гэсэн үг. Хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, эксперименталь гэсэн гурван төрөл тус бүрт монгол болон гадаад шилдэг нэг нэг бүтээл шалгаруулжээ. Угтаа баримтат киног мөн энэ шалгуураар тодруулах ёстой байсан ч Монголоос маш цөөн уран бүтээл ирсэн тул энэ удаад зөвхөн гадаад баримтат киног шалгаруулсан байна. “Алтан хальс индепендент кино наадам 2017”-ын шилдгүүд: Шилдэг хүүхэлдэйн кино (гадаад) "Миний буруу" (БНХАУ) - Ша Лиу Шилдэг хүүхэлдэйн кино (Монгол) "Аялал" - Б.Ивээлт Шилдэг баримтат кино "Мориом" (Швейцарь) - Марк Олекса Шилдэг экспериментал кино (гадаад) "Нүүрэн тал" (Канад) - Кэрол Нгуен Кэрол Нгуен 2015 онд "Энэ эзэнгүй айл биш" бүтээлээрээ Шилдэг хүүрнэлт киноны шагнал хүртэж байсан. Шилдэг экспериментал кино (Монгол) "Төөрөгдөл" - З.Мөнхбат Шилдэг хүүрнэлт кино (гадаад) "Лимбо" (Грек) - Константина Котзамани Шилдэг хүүрнэлт кино (Монгол) "Гайхамшигт нислэг" - Л.Бат-Амгалан Шүүгчдийн нэрэмжит шагнал "Зам" - Ц.Дэнсмаа 52 орны 268 бүтээл өрсөлдсөн энэ удаагийн наадамд гадаадын хоёр ч алдартай найруулагч ирсэн юм. Берлиний олон улсын кино наадмын дээд буюу “Алтан баавгай” шагналт, Турк гаралтай герман найруулагч Фатих Акин ирсэн нь Монголын кино сонирхогчдын хувьд нэн онцгой үйл явдал болов. Тэрбээр өнгөрсөн онд олны хүртээл болсон “Чик” киногоо толилуулсан. Өсвөр насныхны амьдралыг маш өвөрмөцөөр харуулсан энэхүү гайхалтай бүтээлийн гол дүрд Б.Ананд нэртэй 14 настай монгол хүү тоглосноороо онцлог. Фатих Акин орчуулагчийн хамт “Алтан хальс” холбооноос тав дахь жилдээ зохион байгуулсан уг наадмын ерөнхий шүүгчээр энэ жил ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын найруулагч Элла Манжеева ажилласан. Тэрбээр Уран сайхны кино атлаа баримтат кино мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, сонирхолтой өгүүлэмж, содон уур амьсгалтай “Цахлай” киногоо авч ирэв. Э.Манжеева тус бүтээлээрээ Берлиний наадамд шалгаран оролцсон юм. Фатих Акин орчуулагчийн хамт Ф.Акин, Э.Манжеева нар кино наадмын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мастер класс хийн кино бүтээх явцад тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн давах, дэлхийн тавцанд бүтээлээ гаргахын тулд юу хийх боломжтойг хэлж өгсөн. Шагнал авсан болон оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэе!
https://ikon.mn/n/11hi
11hk
Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэнэ
СУРТАЛЧИЛГАА
06/20/2017 10:35:00
Олон орны жуулчид манай хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Учир нь, энэ долдугаар сард Нийслэлийн Аялал Жуулчлалын газар /НАЖГ/-аас Нийслэл Масс Медиа ХХК-тай хамтран Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэлээр, олон улсын их хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах гэж байна. Улаанбаатар хөтөч ном гадаадад ЭСЯ-даар, мөн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдаж, өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ. Тус хөтөч ном нь А5 хэмжээтэй, 100 нүүртэй байх юм. НАЖГ нь нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах, нийслэлээ гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Нийслэл Масс Медиа ХХК нь зургаан жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй Улаанбаатар хотын анхны үнэгүй тараагддаг хөтөч сэтгүүл Нийслэл guide-ийн хамт олон юм. Нийслэл guide сэтгүүл сар бүр 10 мянган хувь хэвлэгдэж, хот даяар 120 гаруй түгээлтийн цэгт хүрдэг цор ганц сэтгүүл гэдгийг уншигчид андахгүй. Тус сэтгүүлд нийслэлд болж буй шинэлэг үйл явдал, соёлын хөтөлбөр, онцлох үйлчилгээний газруудын танилцуулга, хотын түүхэн үгүүлэл зэрэг сонирхолтой контент багтдаг. Зургаан жилийн турш тасралтгүй хэвлэгдсэн Нийслэл guide-ийн архивт тулгуурлан Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном шинэлэг шийдлээр жуулчдад хүрэх боломж бүрдсэн байна.
https://ikon.mn/n/11hk
11hl
Хөгжлийг далласан бүтээн байгуулалтууд үргэлжилсээр
А.Төгөлдөр, iKon.mn
06/20/2017 10:36:00
Гэрэл зургийг MPA.mn Улс оронд тогтвортой байдал, хөгжил дэвшил чухал уу гэвэл үнэхээр чухал. Хөгжил дэвшилд хүргэх бүтээн байгуулалтын ажил ч бас чухал зүйлийн нэг. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил хагас жарны түүхтэй хэдий ч сүүлийн жилүүдэд шинийг сэдэж, бүтээн босгож улсын нийслэлээ хөгжүүлэх ажлууд эрчимтэй явагдаж байгаа нь сайшаалтай. Яармагийн гүүрний шинэчлэл төслөөр томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Замын асуудал хамаагүй иргэн гэж нийслэлд нэг ч үгүй. Учир нь бид гэрээсээ гараад зорьсон газраа хүртэл авто замаар зорчиж тухтай, тухгүйн тухай ярьцгаадаг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил автозамын салбарт 44,9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр энд, тэндгүй л ажил оволзож байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр гүүрэн байгууламжийг шинэчлэнэ. Эрүүл монгол хүн Эрүүл мэндийн төвүүдээр иргэд үйлчлүүлэх гэхээр авто зогсоолын асуудал гардаг. Иргэд эмнэлгээр сэтгэл амар үйлчлүүлээд гарахын тулд машинаа зам дээр орхиж тэр хэсэгт түгжрэл үүсгэх нь элбэг. Тэгвэл түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд автозамын тоог нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ. П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гадна зогсоолыг тохижуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иж бүрнээр нь шийдсэн сайхан мэдээ байна. “Зам чөлөөл” аяныг нийслэлээс өрнүүлж нийтийн эзэмшлийн зам, талбайг тойруулсан хашаа, хайсыг буулгаж иргэдэд ээлтэй нийгмийн төлөө ажиллах болов. Та завтай өдрөө дугуй унаж, цаг агаар сайхан дээр явган алхах гэхээр нийтийн эзэмшлийн замуудыг хашаагаар тасласантай таарч байсан болов уу. Нийтдээ 129 байршилд зам чөлөөлөх ажлыг хийжээ. Газар зохион байгуулах ажлыг сайжруулах шаардлага хаа сайгүй л хэрэгтэй санагддаг. Дахин төлөвлөлтийн ажилд шинэ менежмент нэвтрүүлсний үр дүнд 400 өрх айл өнөөдөр шинэ сууцанд гал голомтоо асааж, 700 өрх айл шинэ байрандаа орлоо. Үүнийг дагаад дөрвөн мянга гаруй иргэн эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдарч эхэлсэн таатай мэдээ бий. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх дэд төвүүд байгуулагдан эрчимтэй ажиллаж байна. Туул голоос хайрга олборлохыг хориглож, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудад уулын дайрга ашиглаж эхлэсэн нь нийслэлийн байгаль орчныг хамгаалсан сайхан ажил болж иргэдийн зүгээс ихээхэн талархал хүлээх болжээ. Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийж иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Нийслэл маань жишиг эрүүл мэндийн төв, жишиг хороо, жишиг дүүрэгтэй болохоор зорьж байгаа. Жишээлбэл, эхний ажил бол Чингэлтэй дүүрэгт хийгдсэн. Жишиг эрүүл мэндийн төв Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орлоо. Ингэснээр анхан шатны тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргаж иргэд орчин үеийн шаардлага хангасан эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж эхэллээ. Иргэд ийм нийгмийг хүсээгүй гэж үү. Дүүрэг бүрт хүүхдийн амбулатори байгуулах ажлыг хийнэ. Бас Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг шинээр барихаар ажил нь эхэлжээ. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд долоон сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Шөнө, харанхуй болтол хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэх явдал ашгүй алга болох нь ээ. Энэ бүхэн цөм иргэддээ сайхан нийгмийг цогцлоох ажлуудын үр дүн билээ. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд халамжийн 132 айлын орон сууц барьж байна. Хотын дарга С.Батболд хороо бүрт хүрч ажиллахыг зорих болов. Хотын дарга гэхээр сайхан өрөөнд сууж, цонхоор амьдралыг харах биш газар дээр нь очиж ажиллаж байгаа нь сайхан хэрэг шүү. Тэрээр нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж, иргэдтэйгээ уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонсон боломжийн хэрээр нь шийдвэрлэж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгуулсан нь иргэдэд ихээхэн таашаагдаж, талархлыг нь хүлээгээд байгаа юм. Хотын хөгжлийн төлөө хамтдаа нэг зүрх сэтгэлтэй байдаг иргэн таны ч хичээл зүтгэл энэ бүх ажилд дэмээ өгч байгаа нь дамжиггүй. Залуусаа дэмжсэн Улаанбаатар Улс орны хөгжлийн гол хүч болсон залуучуудаа хотын удирдлагууд дэмжинэ. Иргэнээ нийслэлдээ сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлэх, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахад нь хотын удирдлагын баг анхаарч байна. Үүний нэг илрэл нь хүүхэд залуус, нийслэлийн иргэд, гадны зочид, жуулчид хотын үдшийг сэтгэл тэнүүн, сайхан өнгөрүүлэх орчныг бүрдүүлсэн явдал юм. Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг зүүн хойд азийн аялал, жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний эхлэл болгож хуучнаар Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулж саяхан нээлт нь болсон. Аялал, жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотуудад худалдаа, наймаа хөгжсөн шөнийн гэрэлт гудамж олонтаа таардаг. Та бүхэн очиж үзэж байсан байх. Монголчууд ч гэсэн нутагтаа тийм зүйл хийж яагаад болохгүй гэж. Энэхүү гудамжинд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлэх бүхий л боломжийг хангаснаараа онцлог юм. Нийслэлийн зүгээс “Улаанбаатар хотын шөнийн гэрэлт гудамж”-нд залуус амарч зугаалах, худалдаа наймаа хийх, амтат хоол зооглох, үзвэр, урлаг соёлын үйлчилгээ үзэх боломжийг бүрдүүлснийг нээлтийн үеэр онцоллоо. Нээлтэд ирсэн иргэдэд рок поп, жааз, электро, сонгодог хөгжмийн тоглолтоор бэлэг барьж ёстой л шөнийн өргөн бөгөөд соёлтой зугаалга болсон доо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Нийслэл маань 1 сая 360 мянган хүн амтай, мегаполис хот. Хотын хүн амын 35 хувь нь залуучууд байдаг. Тиймээс ийм том хотын залууст зориулсан шөнийн гэрэлт гудамж байх ёстой. Хотын соёлыг бий болгох, залуустаа авьяасаа нээх, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх боломжийг олгоно. Хотын худалдаа, үйлчилгээ, соёлыг түгээх шөнийн гудамжийг нээх явдал чухал байсан. Олон залуус чөлөөт цагаа өнгөрүүлэхээр цуглажээ. Ийм ажлыг хүлээж байсан нь илт. Дээр нь бид мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотыг бид Зүүн хойд азийн аялал, жуулчлалын төв болох зорилт тавьсан байгаа. Өнөөдөр манай хотод дэлхийн 51 орны 3500 орчим залуус чуулж байна. Монгол орны талаарх төсөөлөл баяжиж өөрчлөгдөж байна. Цаашдаа бид харзнаж байгаад 2-3 байрлалд ийм гудамжийг нээх бодолтой байгаа” гэсэн юм. Улаанбаатар хот бол дэлхийн хэмжээний томоохон хотын тоонд орсон. Тиймээс ийм гудамжтай болох нь зүйн хэрэг. Залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгрүүлэх гудамж талбайтай болох хүсэлтийг судалгаагаар гаргаж ажил хэрэг болгож байгааг олон хүн сайшаан, хотын дарга нарт талархаж байлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, “Дэлхийн хотууд шөнийн ийм гэрэлт гудамжтай байдаг. Улаанбаатар хот хэдийнэ дэлхийн хот болжээ. Манай улсын хүн амын тал нь шахам хотод амьдарч байна. Бас дийлэнх нь залуус байгаа болохоор тэднийг амар тайван хөгжилдөн, цэнгэлдэх орчныг бүрдүүлэх ёстой. Шөнө ажиллаж, амьдардаг цаг үе өнөөдөр бий болчихсон. Шөнө ч гэсэн хотод амьдрал өрнөж байгаа учраас шөнийн гэрэлт гудамжтай болох санаачлагыг манай залуучуудын байгууллага гаргасан. 2014-2016 онд шөнийн гудамжийг байгуулах талаар залуус маш олон хүсэлт бидэнд ирүүлж байсан. Залуус ийм үйл ажиллагааг хүсч байсан нь “Гэрэлт гудамж”-ний нээлтийн үеэр батлагдлаа. Цаашдаа шөнийн гэрэлт гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тоог нэмэгдүүлэх ажил хийнэ” хэмээн өгүүлсэн. Олон залуус урмын сайхан үг хэлж “Хотын удирдлагын баг”-т талархалаа илэрхийлж, энэ ажлыг эхлүүлсэн нь тун чухал гэцгээж байсан юм. Циркийн уулзвараас Наранплазагийн уулзвар хүртэл нийтдээ 9 цэгт цагдаагийн камерийг байрлуулжээ. Шөнийг цагаар иргэд аюулгүй нөхцөлд амарч, цэнгэх бүхий л нөхцлийг хангажээ. Та хүсвэл энэ гудамжинд утасгүй нэт ч хэрэглэх боломжтой гэнэ. Автозамын бүтээн байгуулалт өрнөсөөр Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах 470 метрийн урттай төмөр бетонон гүүрийг Их Монгол гудамжтай холбон 4 эгнээ, 16,5 метрийн өргөн зам барина. Бас энэ байгууламжийг Нарны замтай холбож 2 эгнээ зам барих төлөвлөгөөтэй байгаа аж. 2017-2019 онд энэ их бүтээн байгуулалтын ажлыг хийх бөгөөд санхүүжилтийг нь БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих юм. Энэхүү ажлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар эрхлэн хийж байна. Яармагийн шинэ гүүр нь хотын дэд төвүүдийн гол, гол замуудыг холбосон томоохон зангилаа болох учиртай. Улаанбаатар хотын тээврийн үндсэн урсгалыг өнгрүүлэх энэхүү байгууламж нь хотын хөгжилд өгүүлж баршгүй дэм болох нь дамжиггүй. Туул голын дээгүүр та давхиж үзсэн болов уу. Дэржигнүүртэй, нөхөөс ихтэй замаар тухгүй зорчдог. Тэгвэл Яармагийн гүүрний бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Туул гол дээгүүр өнгөрдөг 350 метр урт гүүрийг шинэчлэн засах аж. Шинээр дөрвөн эгнээ бүхий 250 метр урт гүүр, 50 гаруй метр нүхэн гарц барьж, шугам сүлжээ зайлуулах зэргээр дагалдан хийх ажил дэндүү их. Энэ ажлын зэрэгцээ Богд уулын арын замд гүүрэн зам барих зэргээр олон ажлыг хийхээр төлөвлөн нийслэлд маань бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөөр байна. Иргэн та цаг тухай бүрт зам засварын ажилтай холбоотой мэдээллийг Нийслэлийн ЗДТГ, Авто замын хөгжлийн газраас авч өөрийн ажил, амьдралын алтан цагаа зөв төлөвлөж, ухаалаг шийдлээр зорчоорой. Дэлхийн залуус Монголд чуулав Дэлхийн 51 орны 3500 гаруй залуус Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар Монголд хүрэлцэн ирж чууллаа. Тэр хэрээр Монголын тухай яриа, Улаанбаатар хотын хөгжлийн тухай мэдээлэл дэлхийн 50 гаруй орны залууст хүрч байгаа гэсэн үг юм. “ JCI-АСПАК-2017” арга хэмжээ нийслэлд сүр дуулиантай боллоо. Аази номхон далайн бүс нутгийн шилдэг залуус Улаанбаатар хотод чуулж, хөгжлийн төлөө ухаан бодлоо уралдуулж, нөхөрлөлөө бататгаж, бизнес санаагаа сэргээх ийм сайхан үйл явдал хавьд болж байсангүй. Монголын төр, хувийн хэвшил гэлтгүй салбар бүрийн төлөөлөл болсон залуус JCI-Монгол байгууллагатай хамтран олон төсөл хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаагаа арга хэмжээний үеэр мэдээлсэн юм. Улаанбаатар хот зүүн хойд азийн соёл, боловсрол, худалдаа, бизнесийн төв болох зорилт тавьсны хувьд энэхүү арга хэмжээ Монголын манлайлагч залуучуудын хувьд том боломжийг олгож байгаа юм. АСПАК-ийн бас нэг давуу тал бол гадаадын төлөөлөгчид, гишүүн залуус чуулсан орон, хотдоо буцаж ирж ямар нэгэн бизнесийг эхлүүлдэг жамтай аж. Мөн аялал жуулчлалын гарцыг ч олон улсад нээдэг гэцгээж байв. Энэхүү арга хэмжээний дараагаар Монголд аялал жуулчлал, бизнесийн цоо шинэ гарц нээгдэнэ гэж хүлээх хүн олон таарсан. Энэхүү арга хэмжээний дараа олон орны манлайлагч залуус хамтран ажиллах, сүлжээ бизнес эрхлэх олон шинэ гарцыг нээдэг сайн талтай тул цаг хугацаа бүхнийг харуулах л үлдлээ дээ.
https://ikon.mn/n/11hl
11hm
Нарангаас Орбитын тойрог хүртэлх 1.3 км авто замын ажил энэ сарын 27-ноос эхэлнэ
ikon.mn
06/20/2017 10:39:00
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм. Өнөөдрийн байдлаар захиалагчийн зүгээс трассын дагууд газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг хийж, нийслэлийн Газрын албанд дэвсгэр зургийг хүргүүлээд байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11hm
11hn
Үүлэнд зориудаар нөлөөлж Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа
ikon.mn
06/20/2017 11:13:00
2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод бороо орж байна. Цаг уурын байгууллагаас Төв аймгийн Эрдэнэ сумын “Шороот” даваанаас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, мөн аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр бороо өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод үргэлжлэн орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11hn
11ho
Төв талбай дахь ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ ЦУЦЛАГДЛАА
ikon.mn
06/20/2017 11:31:00
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлтэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2017.06.20/ хоёр дахь өдрөө үргэлжлэх ёстой байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагдлаа. Тодруулбал, нийслэлд орж буй ширүүн бороо өнөөдөр бүтэн өдөржин үргэлжлэх юм байна. Харин 21 аймагт болж буй нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ хэвийн үргэлжилж байна. Өчигдөр нээлтээ хийсэн тус өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл, хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээг иргэдэд өгч ажилласан юм. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдийн асуулт, лавлагаанд хариу өгч, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Мөн харьяа байгууллага, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч томоохон аж ахуйн нэгжүүд ч өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр эдгээр арга хэмжээ үргэлжлэх ёстой байсан ч ийнхүү цуцлагдаж байгаа юм. Мөн өдөрлөгийн үеэр хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20,000 ажлын байранд 60 орчим аж ахуйн нэгжүүд иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулав. Одоогийн байдлаар нэгдсэн дүн хараахан гараагүй ч өчигдрийн /2017.06.19/ байдлаар нийт 10,000 гаруй иргэн ажлын байранд бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ. Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
https://ikon.mn/n/11ho
11hp
"Дасгал сургуулилт болон оновчтой шим тэжээлийн аргаар өвчтэй хүнийг эдгээж болдог"
ikon.mn
06/21/2017 10:03:00
Herbalife компанийн Хүнс Тэжээлийн Зөвлөлийн гишүүн Хүний их эмч, Доктор (Ph.D) Жулиан Альварез Гарсия манай улсад энэ сарын 17-18-ны өдрүүдэд зочилж ажилласан юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц үзүүлэх хүнс тэжээлийн боловсрол, спортын гэмтэл бэртэл болон тамирчны хооллолт сэдвээр эрүүл мэнд болон спортын эмч мэргэжилтнүүдэд сургалт явууллаа. Спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшсэн тэрээр хүндийг өргөлт, триатлон буюу гурван төрөлт, уулын дугуй, хөл бөмбөг сагсан бөмбөг зэрэг спортын олон төрлөөр мэргэжлийн болон үндэсний баг, тамирчдад 25 гаруй жилийн турш зөвлөгөө өгч ажиллажээ. Түүнчлэн Доктор Гарсиа нь айлчлалынхаа хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран Монголын хөл бөмбөгийн баг тамирчдад спортын эмчилгээ, тоглолтын үеэрх бэртэл гэмтэл болон шим тэжээлийн талаар сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтад Herbalife Nutrition компанийн хамтран ажилладаг Эрчим хөлбөмбөгийн клуб болон хөлбөмбөгийн үндэсний лигийн бүх багийн эмч, дасгалжуулагч нар хамрагджээ. Түүний Монголд хийж буй анхны айлчлалын үеэр эрүүл амьдралын хэв маяг болон шим тэжээлийн талаар хэсэгхэн хором ярилцлаа. - Сайн байна уу. Монголд тавтай морилно уу. Юуны өмнө танаас өөрийн тань тухай ерөнхий асуулт асууя. Спортын анагаах ухаанаар хэдэн жил ажиллаж байгаа вэ? Энэ чиглэлээр ажиллахыг сонгосон талаараа сонирхуулна уу? - Энэ өдрийн мэнд хүргэе. Би анагаахын сургуулийг төгссөнөөс хойш 30 жил болж байна. Энэхүү 30 жилийнхээ 25-аас илүү хугацаанд нь спортын анагаах ухаанаар мэргэшиж ажиллаж байна. Яагаад би энэ чиглэлээр ажиллахаар сонгосон гэхээр анагаахын сургуульд сурж буй оюутнууд ихэвчлэн өвчний талаар үздэг . Харин би өвчний тухай судалж мэдэхээс илүүтэй хүн эрүүл байна гэж юуг хэлдэг, эрүүл байхын тулд яах ёстойг сонирхдог байсан. Тухайн үед анагаахын сургуулийн хөтөлбөрт ихэвчлэн өвчний тухай, түүнийг анагаах тухай заадаг байсан хэдий ч хүн эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх хэрэгтэй гэсэн зөв дадал хэвшлийн тухай бараг заадаггүй байсан. Одоогийн миний спортын анагаах ухааны тухай сурсан мэдлэг анагаахын сургуулиас олж авсан мэдлэг биш, харин түүнээс хойших ажиллаж байх явцдаа хуримтлуулсан туршлага юм. Мөн би хүнс тэжээлийн мэргэжилтэнээр зэрэг хамгаалж ажиллаж байгаа. Энэхүү мэдлэгийг ч бас анагаахын сургуулиас хойш олж авсан. Яагаад энэ чиглэлийг сонгосон гэхээр би хүмүүсийг эрүүл байхад нь туслахыг хүсдэг. Мөн дасгал сургуулилт болон оновчтой шим тэжээлийн аргаар өвчтэй хүнийг анагааж эдгээж болдог. Ялангуяа чихрийн шижин, хэт таргалалт, зүрх судасны өвчтэй хүмүүст дасгал сургуулилт, оновчтой шим тэжээл хэрэглэх нь эм болдог. Үүнээс гадна анагаахын шинжлэх ухаанд урьдчилан сэргийлэх буюу хүмүүсийн боловсролоор дамжуулан нөлөөлөх гэсэн чиглэл сүүлийн үед гарч ирээд буй. Ийм ч учраас би Herbalife-д ажиллахаар шийдсэн юм. Herbalife-д зөвлөхөөр ажиллаж байгаагийн үндсэн дээр би өөрийн бодол, саналыг илүү олон хүмүүст дэлхий даяар хүргэх боломж олдож байгаа юм. -Herbalife компанид хэзээ ажилд орсон бэ? Өнгөрсөн хугацаанд Herbalife компанид оруулсан хувь нэмэр? -Би 11 жилийн өмнөөс Herbalife компанид зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ нь Herbalife-н компанийн ажилтан гэсэн үг биш. Манайд зөвхөн шим тэжээлийн эрдэмтдийн зөвлөл гэж байдаг. Би энэ зөвлөлийн гишүүн. Зөвлөлд бусад орнуудын энэ чиглэлээр мэргэшиж ажилласан эрдэмтэн докторууд байдаг. Бидний зүгээс компанид хэрхэн хувь нэмэр оруулдаг гэхээр бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүтээх, мэдээллийг олон нийтэд хүргэх тал дээр хувь нэмэр оруулж ажилладаг. Мөн бид сургалтуудыг хийхэд тус дэм болдог. Herbalife-н гишүүд бүгд анагаахын мэдлэгтэй байдаггүй, ихэвчлэн бүтээгдэхүүнээ зарж борлуулах үүрэгтэй байдаг учраас эрдэмтэд бидний үүрэг нь гишүүддээ зааж зөвлөх байдаг юм. Дасгал сургуулилт болон оновчтой шим тэжээлийн аргаар өвчтэй хүнийг эдгээж болдог -Спортын анагаах ухааны эмчийн хувьд та бүх төрлийн тамирчидтай хамтарч ажилладаг уу? Спорт болгон өөр болохоор, холбогдох гэмтэл бэртэл, шаардагдах анагаах ухааны мэдлэгийн цар хүрээ ч мөн өөр өөр байдаг болов уу? -Тийм ээ. Би ер нь бүх төрлийн спортын тамирчидтай хамтарч ажиллаж байсан. Зарим спортын төрлийн тамирчидтай илүү ойр ажилладаг. Тухайлбал, хөл бөмбөг, сагсан бөмбөг, триатлон, хүндийг өргөлтийн тамирчидтай илүү ойр байдаг. Мэдээж спорт болгоны өөрийн гэсэн онцлог, ялгаанууд байна. Эмч нар өвчтөнүүдэд эрүүл амьдралын хэв маягийг заан, зөвлөгөө өгдөг. Гэтэл өөрөө тэрхүү зөвлөгөөний эсрэг үйлдлийг хийдэг байж болохгүй. Би үйлчлүүлэгчдэдээ үлгэр дуурайл болохын тулд спортоор хичээллэдэг. -Та өөрөө ямар спортод хамгийн их дуртай вэ? -Би сэлүүрт завины спортод дуртай. Өөрөө ч үүгээрээ хичээллэдэг. Сэлүүрт завины спортоор хичээллэхэд хүний булчин их хөгждөг, мөн зүрхний үйл ажиллагаа сайжирдаг. Түүнчлэн, бусад спортыг бодоход сэлүүрт завины төрөл нь бэртэл, гэмтэл авах нь бага. -Тамирчдын амжилтад шим тэжээл, хоол хүнс ямар ач холбогдолтой вэ? - Зарим тамирчдын хувьд шим тэжээллэг хоол хүнсээ хэрэглэж чадахгүйгээс болж спортод үзүүлэх амжилт нь мууддаг. Харин зөв шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэсэнээр тухайн тамирчны амжилт сайжирдаг. Энэ нь тэдэнд дасгал сургуулилтаа хийхэд түлхэц болж өгдөг. Тиймээс тамирчид хоол хүнс, шим тэжээлээ зөв хэмжээгээр, тохируулж хэрэглэж байх хэрэгтэй юм. -Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг тураах, жин хасах зорилготой хүмүүс хэрэглэдэг гэж ихэвчлэн ойлгодог. Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг турах зорилгогүйгээр ердийн хүмүүс хэрэглэх ашиг тус байдаг уу? -Herbalife бол шим тэжээл үйлдвэрлэдэг компани. Энэ утгаараа хүн болгоныг хүнс тэжээлээ оновчтой сонгож хэрэглэхэд нь тусалдаг. Хэрвээ тухайн хүн жингээ хаях шаардлагатай байгаа бол жин хаяхад туслах хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээс сонгож хэрэглэж болно. Мөн жин, булчингаа нэмэх хүсэлтэй хүмүүст ч зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Хэрэв зүрх судасны системээ сайжруулах хэрэгтэй бол үүнд мөн санал болгох бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр ер нь энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг их олон зорилгоор ашиглах боломжтой. Үйлчлүүлэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдээ авч хэрэглэх хэрэгтэй. Хүний булчин чанга байх тусам урт насалдаг -Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больсны дараа өмнөх үр дүнг хүлээдэг ч санаснаар болдоггүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ? -Агааржуулагчтай үед сэрүүхэн, сайхан ч эвдрэхээр нь халууцдагтай л адилхан нөхцөл үүсдэг. Гэхдээ Herbalife компанийн бүтээгдэхүүнийг өөр хүнсээр орлуулах бүрэн боломжтой. Мөн тэдгээр жимс ногоо тийм ч өндөр үнэтэй биш. Манай бүтээгдэхүүн ч боломжийн үнэтэй. -Жирэмсэн эхчүүд Herbalife-н бүтээгдэхүүнийг хэрэглэж болох уу? -Жирэмсэн эхчүүд өөрсдөө дур мэдэн Herbalife-ийн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Ихэнх тохиолдолд зөвшөөрдөг ч заавал эмчээсээ асуух хэрэгтэй. - Herbalife энгийн иргэд болон тамирчдад зориулж хоёр төрлийн уураг үйлдвэрлэдэг. Гэхдээ энгийн иргэд фитнессээс гараад тамирчдад зориулсан уураг уудаг. Энэ нь элэг бөөрөнд муу гэсэн яриа бий. Энэ талаар тодруулбал? -Уураг ихэдсэнээс болж хүний элэг болон зүрхэнд сөрөг нөлөөтэй гэх яриа их олон жилийн өмнөөс гарсан. Энэ бол худлаа зүйл. Энэ худлаа яриа нь юунаас болсон гэхээр нэг хэсэг бодибилдинг АНУ-д их хөгжиж байсан. Тэр үед бодибилдингийн тамирчид их хэмжээний уураг уудаг байсан. Мөн уурагаас гадна тэд өөр хоёр төрлийн эм уудаг байсан. Нэг нь элгийг муутгадаг анаболитикийн даавар. Харин тэмцээнд орохдоо диуретик буюу шингэн хөөдөг бодисуудыг уудаг. Ингэснээр биеийн шингэн бууж булчин илүү товойж харагддаг ч бөөр мууддаг. Эдгээр хоёр эмийг тамирчид нууцаар хэрэглэдэг байсан, учир нь энэ нь эмчийн заавраар олгодог эм. Ингээд тамирчдын элэг бөөр муудаж эмнэлэгт очиход эмч нар “Та ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бэ” гэж асууна. Мэдээж хэрэг тамирчид зөвхөн уураг л хэрэглэсэн гэж хэлнэ. Ингээд хүмүүс уураг муу, элэг бөөрийг гэмтээдэг гэсэн ойлголттой болсон юм. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийхэд уураг нь элэг бөөрөнд сөрөг нөлөөгүй гэсэн хариу гарсан. Мөн зарим элэг бөөрний өвчтэй хүмүүс биед хэрэглэх уургийнхаа хэмжээг багасгах шаардлагатай байдаг. Тийм ч учраас тухайн хүн ямар нэгэн эд эрхтний эмгэгтэй бол бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө эмчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй юм. Хэрэв ямар нэгэн өвчингүй бол асуудал байхгүй. Хүний бие зохих хэмжээнээс их уураг хүлээн авбал илүүдэл уургийг биеэс гаргачихдаг. Уургийн хэмжээний хувьд хүнд тийм ч их уураг хэрэгтэй биш юм. Харин уурагны чанар чухал, мөн өдөр болгон жигд хэрэглэж чадаж байгаа эсэх нь бас чухал юм. Тухайлбал, өглөөний хоолондоо уураг хэрэглэхгүй, оройн хоолондоо хоёр порцоор хэрэглэвэл энэ нь буруу болно. Учир нь хүний биед нүүрс ус авсан хэмжээгээр элэг, булчинд хадгалагдан үлддэг бол уураг тийм биш. Илүүдэл нүүрс ус өөх тос болж хувирдаг бол уураг гадагшилчихдаг. Тэгэхээр тамирчид энгийн иргэдтэй ижил хэмжээний уургийг өдөрт авдаг гэсэн үг юм. Гэхдээ дасгал хийсний дараа нөхөн сэргээх уургийн коктейль уух нь зөв. Мөн уургийн найрлагаа харж, сонгоно. Булчингаа төлжүүлэх эсвэл дасгал хийн, алдсан эрч хүчээ нөхөхийн тулд өөр өөр уураг хэрэглээрэй. -Та өдөр тутмынхаа хооллолтоос танилцуулахгүй юу? -Би өглөө 07:00-07:30 цагийн хооронд босдог. Босмогцоо өглөөний хоол идэлгүй шууд дасгалаа хийдэг. Өглөө эрчтэй дасгал хийх нь зүрхэнд тустай. Тэгээд алдсан шингэнээ нөхөх зорилгоор цай уудаг. Мягмар, пүрэв гарагуудад усанд сэлдэг. 45 минутад 2,000м сэлдэг. Даваа, Баасан гарагт 6 км гүйдэг. Лхагва, Бямба гарагт гэртээ байдаг сэлүүрт завины машинаар 30 минут хичээллэдэг. Дасгал хийсний дараа заавал коктейль уудаг. Өглөөний цайндаа уургийн батончик, жимс иддэг. Испаничууд өдрийн хоолоо 13.30-14.00-ийн хооронд их хожуу иддэг л дээ. Өдрийн хоолондоо би самартай салат, туна загас, бяслаг иддэг. Манай орон чидун жимсний орон учраас чидун жимсний тосыг өдөр бүр хэрэглэнэ. Загасны мах Омега 3 агуулдаг учраас сайн идэх хэрэгтэй. Орой дахин дасгал хийж, нөхөн сэргээх үйлчилгээтэй коктэйл уудаг. Заримдаа хөнгөн дасгал сургуулилт хийсэн тохиолдолд йогурт араас нь уудаг. Оройн хоолондоо голдуу загас, өөх тосгүй тараг, ногоо иддэг. Өдөрт 3-4 литр ус уудаг. -Хүн ер нь эрүүл амьдрахын тулд ямар дадал зуршил бий болгож, яаж хооллож байх хэрэгтэй вэ? -Herbalife компанийн Бие Даасан Гишүүдийн клубуудын тоо өсөж байгаагаас Монголчууд өөрсдийн эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болж байгааг олж харж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөдөг бол АНУ-ын Анагаахын коллеж дор хаяж хоёр өдөрт нэг удаа, өөрт тохирсон дасгал хийхийг зөвлөж байна. Учир нь бидний булчин чанга байх тусам урт насалдаг. Ямар ч дасгал хийлгүй идээд байвал тэр хүний бие дэх өөх тос нэмэгддэг. Өөх онцгой үүрэгтэй. Энэ нь биднийг өлсгөлөнгөөс хамгаалдаг. Хоол хүнсний хомсдолтой үед буюу олон зуун жилийн өмнө хүмүүст өөх тос маш их хэрэгтэй байв. Харин одоо бид хоолны арвин сонголттой болсон. Мөн тогтмол цагт хооллох боломж бүрдлээ. Өдөр тутамдаа хүмүүс уураг, нүүрс ус, В витамин, давс агуулсан хоол хүнс сонгох нь чухал. Мөн ус сайн уух хэрэгтэй. -Ярилцсанд баярлалаа.
https://ikon.mn/n/11hp
11hq
Замын хажуугаар явж буй иргэд рүү шавхай цацахгүй байхыг зөвлөлөө
ikon.mn
06/20/2017 11:55:00
Өчигдрөөс эхлэн орсон борооны улмаас замын гадаргуу гулгаатай байна. Иймээс аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жолооч нарыг тээврийн хэрэгслийн хоорондын болон хажуугийн зайг баримтлах, хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Мөн явган зорчигч иргэд рүү санаатайгаар борооны ус цацахгүй байж хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө. Эх сурвалж: ЗЦА
https://ikon.mn/n/11hq
11hr
Японы гүнж Мако сүй тавьж байгаагаа долдугаар сарын 8-нд зарлана
Р.Төмөр, ikon.mn
06/20/2017 11:58:00
Японы эзэн хаан Акихитогийн ууган ач охин, гүнж Мако их сургуулийн ангийн найз залуутайгаа сүй тавьж байгаагаа ирэх сарын 8-нд албан ёсоор зарлана гэж эзэн хааны ордны захиргаа Даваа гарагт мэдээлжээ. 25 настай гүнж Мако, түүний найз залуу 25 настай Кэй Комуро нар тэр өдөр хамтдаа хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэнэ. Уг нь ирэх намар зарлахаар төлөвлөөд байсан ч гүнжийн эцэг эх нэгэнт олны анхаарлын төвд орсон асуудал тул хугацааг наашлуулахыг зөвлөсөн гэжээ. Сүй тавих залуу Комуро нь гүнжтэй Токиогийн Христийн их сургуульд нэг ангид сурч байсан. Одоо тэр Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид сурахын хажуугаар Токиогийн хуулийн компанид ажилладаг юм. Тэд таван жилийн өмнө танилцсан бөгөөд үүнээс нэг жилийн дараа Комуро гүнжид гэрлэх санал тавьж байсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. Одоогийн эзэн хаан Акихитогийн дөрвөн ач, гуч нараас анхны хүн сүй тавьж байгаа нь энэ юм. Мако гүнжийн жирийн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон явдал өнгөрсөн тавдугаар сард олны дунд ил болсон байна. Одоо Мако гүнж Токиогийн их сургуулийн музейд судлаачаар ажилладаг. Жирийн иргэнтэй гэр бүл болсноор Мако язгууртны хэргэмээ алдах ба эзэн хааны гэр бүлийн 19 гишүүн нэгээр хорогдож 18 болох юм. Эх сурвалж: Japan Times
https://ikon.mn/n/11hr
11hs
"Төрийн албанаас 22,235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14,000 нь ажлаасаа халагдсан байна"
Г.Мөрөн, iKon.mn
06/20/2017 12:12:00
“Тогтвортой ажлын байр” ТББ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан 30,000 хүний эрх ашгийг хамгаалах талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22,235 мэргэшсэн төрийн албан хаагч ажлаасаа халагдаж солигдсон тоо байна. Тухайлбал, 2016 онд л гэхэд аймаг бүрээс 350-700 гаруй албан хаагч, Нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага болон яамдаас 10 мянга гаруй албан хаагч хууль бус халаа сэлгээнээс болж ажлаа хүлээлгэн өгчээ. Энэ халаа солионд Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийн дагуу тавигдах шаардлага шалгуурыг ханган мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай 25-55 насны төрийн албан хаагчид өртсөн байна. “Тогтвортой ажлын байр” ТББ-ын тэргүүн Н.Тэгшбаяр “Өнөөдөр төрийн алба төрлийн алба болсон байна. Ар, өврийн хаалгаар ажил албан тушаалд очдог болж. Зээлээ төлж чадахгүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй цаашлаад энэ байдал хэм хэмжээгээ алдлаа. Хэдхэн сарын дараа төрөх гэж байгаа эмэгтэйг, хэдхэн хоногийн дараа тэтгэвэрт гарах гэж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан хүнийг ажлаас нь халчих юм. Энэ бүгдийн эрх ашгийг бид хамгаалах болно” хэмээв. В.Уранчимэг “Бид ажлаасаа халагдсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготойгоор эвлэлдэн нэгдсэн. Төрийн албанаас 22,235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14,000 албан хаагч ажлаасаа халагдсан байна. Бидний хийсэн судалгаагаар ажлаасаа халагдсан иргэдийн 42 хувь нь байрны зээлтэй, 89 хувь нь цалингийн зээлтэй, 58 хувь нь хүүхдийн сургалтын төлбөртэй, 15 хувь нь бусад өр зээлтэй гэсэн тоон үр дүн гараад байна. Эдийн засаг, сэтгэл санааны хүнд дарамтад орсон 14,000 иргэний эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай байна” гэв. Халагдсан иргэдийн хохирлыг цалингийн дундаж хэмжээгээр тооцвол сард 5,000 өрх 10 гаруй тэрбум төгрөгийн өрхийн орлогоо алджээ. Албан тушаалын авлигын золиос болж, ажлаас халагдаж, амьдралын баталгаагүй болсон иргэдийг нэгдэж, эрхээ хамгаалахыг уриаллаа.
https://ikon.mn/n/11hs
11ht
Зургаадугаар сарын 23-наас ихэнх нутгаар ХАЛНА
ikon.mn
06/20/2017 12:21:00
Гэрэл зургийг mpa.mn Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж сэрүүсч, 23-наас ихэнх нутгаар хална. 2017 оны 06 дугаар сарын 19-ний 20 цагаас 06 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 2017 оны 06 дугаар сарын 21-нээс 06 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Эх сурвалж: УЦУОШГ
https://ikon.mn/n/11ht
11hu
NASA амьдрал байх боломжтой 10 гараг нэмж илрүүлжээ
Р.Түвшин, iKon.mn
06/20/2017 12:31:00
NASA-гийн Кеплэр телескоп нарны системийн гадна оршиж байгаа, амьдрал байх боломжтой 10 гараг шинээр илрүүлснийг өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ. Дөрвөн жилийн хугацаанд Кеплэр телескоп 200 тэрбум од агуулж байгаа Сүүн замын галактикийн нэг хувийн дөрөвний нэгийг буюу маш өчүүхэн хэсгийг дурандан 219 сансрын биетийг илрүүлж, гараг мөн гэсэн таамаг дэвшүүлсэн юм байна. Тэдгээрийн 10 нь амьдрал агуулж байх боломжтой ба эдгээрээс долоо нь яг манай дэлхий шиг хэмжээтэй, нараа дэлхийтэй ижил зайнд тойрч эргэдэг нь батлагдсан ажээ. Тиймээс шинээр нээгдсэн гарагууд дээр амьдрал байгаа, эсвэл амьдрал үүсэх нөхцөл бүрдсэн гэж таамаглаж байна. 2009-2013 оны хооронд Кеплэр телескоп эхний даалгавраа гүйцэтгэж дуусгасан юм. Шинэ гарагууд нь хэдэн зуу, мянган гэрлийн жилийн зайд оршиж байгаа тул хүн төрөлхтөн мөд хүрэх боломжгүй. Гэвч манай дэлхийтэй адил гараг хэчнээн олон байгааг мэдсэнээрээ биднээс өөр амьдрал хаа нэгтээ байгаа гэсэн судлаачдын итгэлийг нэмэгдүүлж байгаа нь чухал ач холбогдолтой ажээ. Дээрх 10 гарагийг нэмснээр дэлхийтэй ижил, амьдрал агуулж байх боломжтой гарагуудын нийт тоо 49 болж байна. Эх сурвалж: Techinsider
https://ikon.mn/n/11hu
11hw
ФОТО: Удаан хүлээлгэсэн бороо орлоо
Б.УЧРАЛ, iKon.mn
06/20/2017 12:53:00
Гэрэл зургийг mpa.mn Өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдөр иргэдийг удаан хүлээлгэсэн бороо орж, байгаль дэлхийн ган тайлагдлаа. Нийслэлчүүдийг баярлуулсан зүсэр бороотой өдрийн фото сурвалжлагыг хүлээн авна уу. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр бороо өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод үргэлжлэн орно. Гэрэл зургийг MPA.mn
https://ikon.mn/n/11hw
11hz
ФОТО: Наадмын нээлтэд “Монголын сайхан орон” киноны аяыг эгшиглүүлнэ
А.Төгөлдөр, iKon.mn
06/20/2017 13:12:00
Гэрэл зургийг mpa.mn ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг манай улсын талд хүлээлгэн өглөө. Шадар сайд Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалж ажилладаг бөгөөд энэ удаагийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа юм. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг 1961 онд алдарт Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн боловч анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй байна. Тиймээс Дефа кино үйлдвэрийн архивт хадгалагдаж байгаа уг хөгжмийн партитурыг хувилан авч, Улсын баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэх хүсэлтэй буйгаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын талд илэрхийлээд байсан аж. Шадар сайд өнөөдрийн уулзалт, үйл ажиллагааны үеэр “Нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг соргогоор мэдэрч бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн Элчин сайд Штефан Дуппел, соёлын атташе ноён Кристиан Зайферт болон нийт Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Монгол Улс хийгээд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дипломат харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжихийн ерөөлийг дэвшүүлье” хэмээн талархлаа илэрхийлэв. Гэрэл зургийг mpa.mn Мөн ХБНГУ-ын Элчин сайд болон албаныханд зориулан, алдарт зохиолчийн “Жаламхар” аязыг эгшиглүүлж, Морин хуур хөгжмийг бэлэг болгон өгөв. Манай улс тус хөгжмийн зохиолын партитурыг хувилан авснаар хөгжмийн сан хөмрөг, архив баяжиж, Үндэсний их баяр наадмаар эгшиглүүлээд зогсохгүй Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох нөхцөл бүрдэх юм. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11hz
11i
2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Х.Алтанзагас, iKon.mn
11/06/2013 17:15:00
Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг үдээс хойш дахин зарлан хуралдуулж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулан хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналууд нэг бүрээр асуулт асууж, санаачлагч болон ажлын хэсгийн тайлбар хариултыг сонсон хэлэлцсэний дараа санал хурааж дууслаа. Ингээд ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусган ЭЗБХ-ны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүүг томилов.
https://ikon.mn/n/11i
11i0
2018 оноос тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх ЗГ-ын шийдвэр гарлаа
Б.УЧРАЛ, iKon.mn
06/20/2017 13:19:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Засгийн газрын хуралдаан 2017.06.20-ны өдөр болж дараах шийдвэрийг гаргалаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанаар сонсч, ирэх 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 мянгад хүргэх, мөн 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр 2018 оны улсын төсвийн төслийг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. ВИДЕО:
https://ikon.mn/n/11i0
11i1
Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчдыг оюутны зээлд хамруулахаар боллоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/20/2017 13:22:00
Гэрэл зургийг mpa.mn - Засгийн газрын өнөөдрийн /2017.06.20/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр - Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшнийхэн авах юм. Оюутны хөнгөлөлтийн зээлийг 38,115 оюутан, суралцагч шинээр авна гэсэн тооцоо гарсан байна. Түүнчлэн 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6,000 оюутан зээл авах эрхтэй боллоо. Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа 87,625 оюутан зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болж байна. Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх гэж нэмж тусгажээ. Оюутан, суралцагч зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм. Цаашид оюутны хөгжлийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр олгоход үүсэх эргэн төлөлтийн эрсдэлийг шийдвэрлэх банк, санхүүгийн механизм бий болгох, эргэн төлөлт, хуримтлалын хөрөнгөөрөө төсөвт ачаалалгүй, бие даан хөгжих сангийн талаар судалж, ирэх 11 дүгээр сард танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор журмыг нь баталж 12 дугаар сарын 25-ны өдрөөс сургалтын төлбөрийн зээл болох оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 1,002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байна. Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй. Энэ жил 82,7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах бөгөөд 41 мянган оюутан төлбөрийн ямар нэг дарамтгүй суралцах боломжтой юм.
https://ikon.mn/n/11i1
11i2
Төрийн өмчийн их, дээд сургуулиуд төлбөрөө НЭМЭХГҮЙ
С.Бадрал, iKon.mn
06/20/2017 13:47:00
Гэрэл зургийг mpa.mn - Засгийн газрын өнөөдрийн /2017.06.20/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр - Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтын төлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилд нэмэгдүүлэхгүй байх талаар зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Тус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их дээд сургууль коллежийн бакалаврын сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1-2.9 сая төгрөг байна. Үүнийг нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Сургуулиудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг санхүүгийн тусгайлсан хөтөлбөр судалж нэвтрүүлнэ. Мөн оюутан сурагчдад сургалтын төлбөрөө төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлж гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх, Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, арилжааны банкуудтай идэвхитэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүүдийг авч ажиллах юм байна.
https://ikon.mn/n/11i2
11i3
ФОТО: Сүхбаатар дүүргийн иргэдийг элэгний В, С вирусийн үнэгүй үзлэгт хамруулах өдөрлөг болж байна
А.Үлэмж, iKon.mn
06/20/2017 14:10:00
Гэрэл зургийг mpa.mn Сүхбаатар дүүргийн "Элэг бүтэн Монгол" өдөрлөг өнөөдөр Цэрэндоржийн /Улсын Их дэлгүүрийн өмнө/ талбайд болж байна. Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний вирусийн халдварыг эрт илрүүлэх, тархалтыг хяналтад авах явдал юм. С вирус илэрсэн тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж. эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусийн эсрэг эмчилгээнд хамруулах юм Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Сүхбаатар дүүргийн хэмжээнд Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд зургаадугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 25-ныг дуустал элэгний В, С вирусийн эрт илрүүлэг, үзлэгт 1-20 дугаар хорооны 40-65 насны 17,790 иргэнийг хамруулах үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлээд байна. Цаашид 2018 онд 15-39 насны иргэдийг гэх мэт үе шаттай хамруулахаар төлөвлөөд байна. Зорилтот насны иргэд үзлэг оношилгоонд хамрагдахад 2016, 2017 оны Эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд оршин суугаа харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх болон, С вирус илэрсэн тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж. эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусийн эсрэг эмчилгээнд хамруулах юм" гэв. Өнөөдрийн өдөрлөгөөр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан, эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийж байна. Өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11i3
11i4
АмЧамын Америк руу хийсэн бизнес айлчлал хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа
ikon.mn
06/20/2017 14:58:00
Вашингтон хот, АНУ - 2017 оны 6-р сарын 12-14-ний өдрүүдэд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь жил бүр Вашингтон хотноо зохион байгуулдаг АНУ руу хийх бизнес айлчлалаа дөрөв дэх удаагаа, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтын удирдлага дор зохион байгууллаа. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд АмЧамын 20 гаруй төлөөлөгчдөөс гадна Монгол Улсын Гадаад харилцааны сайд ноён Ц. Мөнх-Оргилоор ахлуулсан Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид болон Монгол Улсаас АНУ-д Суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б. Алтангэрэл нар урилгаар оролцлоо. Бизнес айлчлалын хүрээнд төлөөлөгчид АНУ-ын Худалдааны Танхим, Төрийн департамент, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Худалдааны Төлөөлөгчийн Газар, Сангийн яам, Эксим банк, Төлөөлөгчдийн Танхим, Сенат болон Хилийн Чанад дахь Америкийн Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпораци зэрэг АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагууд, Монгол Улсаас АНУ-д Суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид болон бусад бизнесийн төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалтууд хийлээ. Бизнес айлчлалын нээлтийн уулзалт нь Америкийн Худалдааны Танхим (АХТ) байгууллагын төв оффист болсон ба АХТ-ын Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Тами Овербая төлөөлөгчдийг угтан авсан нээлтийн үгэндээ “Америкийн Худалдааны Танхим нь Монгол Улсыг АНУ-ын улс төрийн болон худалдааны чухал түнш гэж үздэг. Бид хоёр улсын харилцааг улам сайжруулахад та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Бодлогын болон харилцаа холбооны хувьд харьцуулашгүй их нөөцтэй АмЧам Монгол нь АХТ-ын Монгол дахь хамгийн чухал түнш” гэсэн юм. АНУ-с Монгол Улсад Суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт 60 орчим хувийн хэвшлийн болон төрийн төлөөлөгчид оролцсон “АНУ-Монгол улсууд дипломат харилцааны 30 жилийн ой ба Монгол улсын өнөөгийн эдийн засаг, хууль эрх зүй болон бизнесийн орчин” сэдэвт дугуй ширээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн бизнес айлчлал нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй онцлог арга хэмжээний нэг бөгөөд, эдийн засаг болон худалдааны харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байна. АмЧам Монгол нь Америк болон Монгол бизнесүүдийг холбох, Монгол Улсын Засгийн газартай хамтарч бизнесийн орчинг сайжруулах чиглэлд хамтран ажилладаг бидний хамгийн сайн түнш болсоор ирсэн юм” гэсэн юм. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил дугуй ширээний уулзалтын үндсэн илтгэлийг тавихдаа “АНУ бол Монгол улсын хувьд онцлох гуравдагч хөрш орон ба бид Америкийн хөрөнгө оруулалт, ноу-хау, технологи болон менежментийн арга барилуудыг Монголдоо нутагшуулан авахыг хүсч байна” хэмээсэн юм. Бизнес айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол улс болон олон улсын тэргүүлэх компаниуд болох Азиа Пасифик Инвестмент Партнерс, Алтай Холдинг, АПУ, Би Ти ЭФ ХХК, Вагнер Эквипмент Ко, Виртус ассет менежмент, Вүүдмонт Интернейшнл, Голомт банк, Катерпиллар Инк, Кашмер Холдинг Компани, МахониЛиотта ХХН, Монголын Артизан Бяслаг Үйлдвэрлэгчдийн Холбоо, Оюу Толгой ХХК, Туушин Групп, Хаан банк, Хас банк, Худалдаа Хөгжлийн Банк болон Эм-Эс-Эм Групп зэргийн гүйцэтгэх удирдлагууд оролцсон юм. “АмЧам Монголын Бизнес айлчлал нь маш амжилттай болж өнгөрсөн нь АНУ-Монгол улсын хооронд худалдааны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн Бизнес айлчлалд оролцсон Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөлийн дарга Жэксон Кокс хэлсэн юм. АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта айлчлалыг хааж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Бизнес айлчлал нь миний мэдэхийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байлаа. Ингэснээр Монгол Улс илүү хувийн хэвшил болон чөлөөт зах зээлд суурилсан илүү нээлттэй, хөгжилтэй бас эрсдэлгүй улс болох чиглэлийг барьж эхэллээ гэх итгэлийг надад төрүүлж байна” гэсэн юм. Энэхүү Бизнес айлчлал нь Монгол улсын хүнсний ууган манлай үйлдвэр АПУ ХК болон судалгаа суурьтай био эмийн компани Гилейд Саянсэс Инк компаниудын ивээн тэтгэлэгтэйгээр мөн Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан юм. АмЧам Монголын тухай АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм. АНУ-Монгол Улсын хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд АмЧам Монгол нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон энэхүү бизнес айлчлалыг зохион байгуулж байна. Энэхүү Бизнес айлчлал нь АНУ-ын болон Монголын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад бизнесийн харилцаа тогтоох, АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын нөлөө бүхий төлөөлөлтэй хийх тусгай арга хэмжээнд оролцох, санхүүжилт эрэлхийлэх, болон Монгол Улсад Америкийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг судлах зэрэг ховор боломжуудыг олгодог юм.
https://ikon.mn/n/11i4
11i6
Дэлхийн Банкны төв салбарт ажиллаж буй Ц.Эгиймаагийн ХҮСЧ БУЙ АЖИЛДАА ТЭНЦЭХ 5 ЗӨВЛӨМЖ
Б.Ану
06/20/2017 14:43:00
Ц.Эгиймаа, Цолмонбаатарын Эгиймаа нь Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, Дэлхийн шилдэг “Корнелл” Их сургуульд эдийн засаг, санхүүгийн бодлогын чиглэлээр магистр /МPA, Master of Public Affairs: Economic and Financial Policy/-ийн зэрэгт суралцаж буй юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлагаа өнгөрсөн жил манай уншигчидтай хуваалцаж, оюутан залууст үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байсан билээ. Ц.Эгиймаагийн ФУЛБРАЙТАД ТЭНЦЭХ ТАВАН ЗӨВЛӨМЖ-ийг та ЭНД дарж унших боломжтой. Харин энэ удаад Ц.Эгиймаа хэрхэн амжилттай ажлын байр олох тухай зөвлөмжийг бичиж ирүүллээ. Тэрбээр энэ зун Вашингтон дахь Дэлхийн Банкны төв салбарт ажиллаж байгаа юм. Оюутан, залуусын хувьд сургуулиа төгсөн ид ажил хайж байгаа энэ үед түүний зөвлөгөө танд хэрэг болно гэж найдаж байна. Өнгөрсөн хаврын турш ангийн найзууд маань ажил хайх халууралд өртөөд бараг л “Өргөдөл чинь юу болж байна” гэсэн өгүүлбэрээр хоорондоо мэндэлдэг болчихож билээ. Би ч гэсэн дуталгүй нэгдүгээр сараас эхлэн дөрвөөс таван газар өргөдөл явуулж сайн профессор, сайн найзын зөвлөгөөний ачаар дөрөвдүгээр сарын эхэнд Нью-Йорк хотод байрлах Нэгдсэн Үндэсний Байгууллагын төв оффис болон Вашингтонд байрлах Дэлхийн Банкны төв оффист зун ажиллах саналууд авсан юм. Би Дэлхийн Банкны төв оффисийг сонгосон. Ажил хайх явцад зөвлөгөө өгч байсан хүмүүст талархаж, өөрийнхөө олсон анхан шатны энгийн стратегиудыг хэрэгтэй хүмүүст нь хуваалцахаар боллоо. Нэг. CV/Resume Өөрийн тань халаасанд байгаа хамгийн анхны хөзөр бол өргөдлийн багц материал, бүр товчилбол CV байдаг. CV-гээ хэрэгтэй, хэрэггүй сертификатуудын жагсаалтаар дүүргэлгүй, маш товч бөгөөд өрсөлдөхүйц байлгах хэрэгтэй. Би сүүлийн 5 жилийн турш туулсан хүнд хөнгөн ажлын туршлага бүхнээ бичээд өргөдөл өгч буй байгууллагынхаа сонирхолыг сайтар ухамсарладаггүй байжээ. Надад чухал байсан зүйл зөвхөн надад л чухал гэдгийг ойлголгүй, 2 хуудас шахуу СV-гээрээ бахархдаг ч байсан байх. Судалгаагаар (TheLadders.com) ажил олгогчын зүгээс CV унших дундаж хугацаа ойролцоогоор 6 секунд гэсэн байдаг. Танд байгаа 10 чадварын 2–3 нь л тухайн газарт хамааралтай тохиолдол байх тул боломжоороо хэрэггүйг нь танаж, товч болгох хэрэгтэй. Мөн ирээдүйд өөр хувилбар, боломжууд байлгахын тулд хувийн болон төрийн байгууллага (эсхүл олон улсын байгууллага)-д зориулсан хоёр өөр CV аажмаар бэлдэх, түүнд тохирсон чадваруудыг эзэмшихэд буруудахгүй. Хоёр. Тоо биш чанарт анхаарах Энэ хавар нэгэн найз маань 30-аад газар луу өргөдөл явууллаа гэж хэлж байсан. Миний бодлоор олон арван газар луу явуулж хүчээ барж байснаас цөөхөн хэдэн газрыг сонгоод тал бүрээс нь ажиллах хэрэгтэй санагддаг. Албан ёсны вэбсайтыг нь байнга дагах, ажилладаг хүмүүстэй нь холбогдох, шаардлагатай ур чадваруудыг өөртөө эзэмшүүлэх гэх мэт хийх ажил зөндөө. Яг өөртөө хамааралтай газар луу л явуулахгүй бол хэдэн мянган өргөдөл дунд хэний ч уншихгүй зүйлд цагаа үрчихээд хариу хүлээнэ гэдэг зовлон. Гурав. Stalker for smart Хэрэв таны толгойд аль хэдийнээ тэнд л ажиллана гэсэн мөрөөдлийн зураг байдаг бол тухайн газрынхаа талаар сайн судал. АНУ-д л гэхэд ажилчдынх нь мэдээлэл албан ёсны сайт болон Линкедин дээр дэлгэрэнгүй бөгөөд нээлттэй байдаг. Тэдгээрээс ямар сургууль төгссөн, аль төслүүдэд ажиллаж байсан болон ямар ур чадвар эзэмшсэн талаар нь харж болдог. “Харилцааны чадвартай, НҮБ-ын албан ёсны 3 хэлээр ярьдаг, санхүүгийн мэргэжлийн шалгалтын зэрэгтэй, судалгааны “XYZ” програм дээр ажиллах чадвартай” гэх мэт. Аль нэг чадвар өөрт тань дутагдалтай байгаа бол та эхлэх цэгээ мэдэж авлаа гэсэн үг. Би ч гэсэн унших, үзэх юмаа олохгүй үедээ хүндэлдэг хүмүүсийнхээ Линдкедин, Фэйсбүүк дээр тавьж байгаа нийтлэлийг нь гүйлгэж унших эсхүл “лайк” дарсан мэдээллийг нь сонирхдог. Дөрөв. Нэтворк, Нэтворк, Нэтворк Хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээний зарим өрсөлдөхүйц газрууд зуны дадлагын ажилд л гэхэд ойролцоогоор 17,000 орчим өргөдөл хүлээж авахаас хоёр хүрэхгүй хувийг нь ажилд авдаг (http://www.businessinsider.com/morgan-stanley-intern-acceptance-rate-2014-6). Зарим газар хэдэн мянган өргөдлүүд унших цаг гаргадаггүй учраас нөлөө бүхий хэн нэгний чадвартай гэж тодорхойлсон хүнийг хураангүй жагсаалтад оруулдаг ч гэдэг. Тодорхойлох захидал, танилын хүрээгээ өргөжүүлэх зэрэг ойлголт АНУ-д маш чухал нөлөөтэй байдаг. Тиймээс их сургуулийн профессор, дадлагын удирдагч, төсөлд хэдхэн сар хамт ажилласан хүмүүстэй ч харилцаагаа үргэлж тааламжтайгаар дуусгаж байгаарай. Энэ хэсэг маань өндөр ур чадвартай, ойролцоо мэдлэгтэй 1,000 хүнээс 20-ыг сонгох явцыг хөнгөвчилж буй талаар ярьж байгаа болохоос тэнцэхгүй ах дүүгээ арын хаалгаар ажилд авахаас тэс ондоо зүйл юм шүү. Тав. Hello, I am from Mongolia Сүүлийн хэсэг маань олон улсын байгууллага сонирхогчдод арай түлхүү хамааралтай байх. НҮБ, Дэлхийн Банк зэрэг байгууллага ажлын байран дээрээ олон талт соёлыг дэмжих хандлагатай байдаг. Тэд таны ур чадвар, туршлагыг харахын зэрэгцээ тухайн байгууллагад байхгүй эсхүл цөөнх үндэстний хүмүүсийг сонирхдог. Хэрэв тэрбум хүмүүсийн төлөөлөл болсон хятад юмуу энэтхэг найзуудтайгаа нутаг нэг байсан бол надад олгогдсон боломжууд байх байсан болов уу гэж боддог. Тиймээс зөв газар, зөв цагт “I am from Mongolia” гэдгээ хэлж, давуу талаа ашиглаж байгаарай. Нөгөө талаас, давуу талыг нь амсаж байгаа болохоор хариуцлагаа ч давхар ойлгох хэрэгтэй санагддаг. I am from Mongolia, бид итгэл даахуйц байж чаддаг, бид цаг барьдаг, бид бусад үндэстний соёлыг хүндэлдэг, бид хариу тооцоолохгүй тусладаг. Үүнийгээ ажлын гүйцэтгэлээр, харилцаагаар, ёс зүйгээрээ батлавал хожим ирэх олон Монгол залууст өөрөөрөө тодорхойлох захидал болно. Зарим нэг гадаад хүний хувьд та бид эхний бөгөөд эцсийн удаа уулзсан Монгол хүн байх тул өөрийгөө 3 сая хүнийг төлөөлж буй “соёлын элчин сайд” (cultural ambassador) гэдгээ санаж яваарай. Өнгөрсөн улиралд зөвлөгөө өгч, үнэ цэнэтэй туршлагаасаа хуваалцаж байсан эрхэм найздаа баярлалаа. Цолмонбаатарын Эгиймаа 2017 оны 6 дугаар сарын 20 Вашингтон хот, АНУ
https://ikon.mn/n/11i6
11i7
НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр Л.Пүрэвсүрэнг томиллоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/20/2017 14:38:00
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаад улсад суух Байнгын төлөөлөгчийг томиллоо. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржийг эгүүлэн татлаа. Харин түүний оронд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг томилсон байна. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Л.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан юм.
https://ikon.mn/n/11i7
11i8
Борооны ус тогтсоны улмаас ТҮГЖИРСЭН болон ХААГДСАН замууд
С.Бадрал, iKon.mn
06/20/2017 14:54:00
Өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагийн байдлаар: Баянзүрх дүүргийн нутаг E mart худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл, 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол, арын зам дагуух автозамууд, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтсоны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа. Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна. Эх сурвалж: ЗЦА
https://ikon.mn/n/11i8
11i9
Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ
ikon.mn
06/20/2017 15:34:00
Гэрэл зургийг mpa.mn Засгийн газраас Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хэлэлцээрийг соёрхон баталснаар: Манай улсын тээвэрчид гуравдагч улс орон руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ Манай улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэг нөлөөлнө Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгал хөнгөвчлөгдөнө Азийн авто замын сүлжээний замуудад орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах систем нэвтэрч, жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний төв байгуулах боломж бүрдэх юм. Сүүлийн хоёр жилд хийсэн тээврийн талаарх статистик мэдээнээс үзвэл зорчигчдын 98, ачааны 47 хувийг автотээврээр гүйцэтгэсэн байна. Энэ нь тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээгээ өргөжүүлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.
https://ikon.mn/n/11i9
11ia
Д.Ганболд: Р.Чойномын бүтээл өөрийнх нь хүсэл тэмүүлэл байдаг
А.Үлэмж, iKon.mn
06/20/2017 15:41:00
Гэрэл зургийг mpa.mn Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр "Өд” сангаас"Чойном 80" эрдэм шинжилгээний бага хурал болон “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлтийг зохион байгууллаа. "Өд" сангийн тэргүүн Д.Ганболд "Р.Чойномын зохиол бүтээл нь өөрийнх нь хүсэл тэмүүлэл, яруу найргийн чөлөөт сэтгэлгээний дуулал байдаг. Тиймээс Р.Чойномын зохиол бүтээлүүдийг өнөөгийн залуучууд унших хэрэгтэй" хэмээн онцоллоо. Номын тухайд: I-II боть нь шүлэг, III-IV боть нь найраглал, V-VI боть нь шүлэглэсэн тууж, роман, VII-VIII боть нь өгүүллэг, тууж, роман, IX боть нь орчуулгын бүтээл, X боть нь захидал, XI боть нь дурсамж, хууч яриа, XII боть нь сурвалжлага, ярилцлага, XIII боть нь судлал шинжлэл гэсэн бүтэцтэй ажээ. Үнийн хувьд нэг ботийг нь 40,000 төгрөгөөр худалдаалах аж. Эдгээр ботиудыг соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Д.Цэдэв, Л.Дашням, Ж.Нэргүй, Л.Нямаа, зохиолч А.Шартолгой, доктор С.Байгальсайхан, судлаач О.Содномпил, "Өд" сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар шүүж редакторлажээ. Р.Чойномын уран бүтээлийн өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Өд” сан нь 2000 оноос эхлэн нэрт найрагчийн зохиол бүтээлийг хэвлэж эхэлсэн аж. Түүнээс хойш 25 цуврал ном хэвлэгдсэн учир тэдгээр номоо ботилох хэмжээнд хүрсэн гэж үзээд уг 13 боть номыг бүтээжээ. Гэрэл зургийг mpa.mn "Эрх чөлөө" цомогт багтсан 23, "Уур минь хүрч байна" цомогт батгсан 23, нийт 46 шүлгийг ардын жүжигчин П.Цэрэндагва, төрийн соёрхолт Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Г.Равдан, Л.Чаминчулуун, Д.Жагдаг, соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Г.Чулуунбат, Ж.Бямбаа, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Нармандах, Ц.Цэрэнболд, яруу найрагч Н.Минжинсайхан нар уншиж амьдруулжээ. Цомгийн хөгжмийн найруулгыг соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатар, Я.Батсайхан нар хийсэн бол "Анорад" компани хэвлэсэн байна.
https://ikon.mn/n/11ia
11ic
ФОТО: Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “УДИРДЛАГЫН ТӨВ” нээгдлээ
Б.УЧРАЛ, iKon.mn
06/20/2017 16:13:00
Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт “Удирдлагын төв”- ийг байгууллаа. Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг зохион байгуулж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны хүмүүс оролцов. Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “Удирдлагын төв” нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, хянахад ашигладаг менежментийн хэлбэр бөгөөд тухайн хотын цагдаагийн аль ч түвшний нэгжид гарч байгаа асуудал бэрхшээлүүдийг хурдан тодорхойлж, зөв оновчтой шийдвэрлэх боломж олгодог давуу талтай аж. “COMPSTAT” - “Сomputer statistics” буюу харьцуулах статистик нь цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны цогц үйл ажиллагаа юм. 1994 онд Нью-Йорк хотын захирагч Руди Жулиани болон цагдаагийн газрын дарга Уйльям Браттон нар анх санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй. Энэхүү загварыг хэрэгжүүлснээр тус хотын гэмт хэргийн гаралтыг 60 хүртэл хувиар буурч, хүн амины хэрэг 1995 онд 1,181 гарч байсан бол 2003 онд 596 болж буурчээ. Дашрамд дурдахад, нээлтэд оролцсон албаны хүмүүс “CompStat” нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн гаралтыг бууруулж, гэмт хэрэгтэй тэмцэх явдалд илүү үр дүнтэй бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломж олгоно” гэдэгт санал нэгдэж байгаагаа өгүүлж байлаа гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ. ФОТО:
https://ikon.mn/n/11ic
11id
Бали арлын жуулчдад тахианы мах нэрэн дор нохойн мах зардаг байжээ
Р.Төмөр, ikon.mn
06/20/2017 16:29:00
Индонезийн хамгийн өндөр хөгжсөн аралд Балиг тооцдог. Барууны жуулчдын хамгийн их очдог газруудын нэг энэ арал юм. Хуримын бал сараас өгсүүлээд үүргэвчтэй хямд төсөр, баян тансаг аялал жуулчлал бүгд энд өндөр хөгжсөн байдаг. Тэгвэл саяхан амьтны эрхийг хамгаалах Animals Australia байгууллагынхан мөрдлөг явуулсны үр дүнд арлынхан жуулчдад тахианы мах нэрэн дор нохойн мах зардаг болохыг илрүүлжээ. Бали аралд өдөр бүр олон тооны нохой, бусад гэрийн тэжээвэр амьтдыг хулгайлан хүнсэнд хэрэглэдэг сүлжээ бий болсон байна. Нохойн махны бизнес энд жилээс жилд өргөжиж, дэлхийд алдартай Хятадын Юлинь нохойн махны баяраас долоо дахин их нохойг Балид нядалдаг болжээ. Тус байгууллагынхан цуглуулсан материалаа баримтат кино болгон Австралийн ABC сувгаар цацах гэж байгаа гэнэ. Арлын хүнс нийлүүлэгчдийн ихэнх нь нохойн махыг тахианы мах гэж зардаг бол ресторануудынх нь 70 хувь нохойн махтай хоол зардаг байна. Зарим нохойг тэд барихын тулд хор хэрэглэдэг тул хортой мах жуулчдын хүнсэнд хэрэглэгдэж байж ч болзошгүй гэж мөрдөгчид дүгнэжээ. Animals Australia байгууллагын төслийн захирал Лин Уайт “Амьтдыг зэрлэгээр нядлах асуудлыг мөрддөг хүнийхээ хувьд би сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн хэдий ч эндхийн тосгонд явагдаж байгаа нядалгааг хараад цочролд орсон” гэж ABC сувагт ярьжээ. “Би аль болох камераа ажиллуулах талд анхаарлаа хандуулахыг хичээж байсан ч нохдын улих, гаслах дуун зүрх шимшрүүлж байсан” гэж тэр нэмж ярьсан юм. Гэхдээ Бали арлынхан бүгд нохойн ангуучид биш, эндхийн амьтны эрхийг хамгаалах Balinese Animal Welfare Association байгууллага энэхүү зэрлэг явдалтай тэмцдэг аж. Тэд одоогоор 150 гаруй нохойг авраад байгаа ч жилд Балид 70,000 орчим нохойг хяддаг гэсэн тоо байгаа нь байдал ямар хүнд байгааг харуулж байна. Эх сурвалж: Independent
https://ikon.mn/n/11id
11ie
Гемодиализ эмчилгээ нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо
ikon.mn
06/20/2017 17:16:00
2017 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллагаар 154 иргэн Гемодиализ эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдан нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо. Гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий долоон эрүүл мэндийн байгууллагаар “Люкс диализ клиник”, Эрин, Интермед, ICU эмнэлэг, Улаанбаатар мед эмнэлэг, Агапе хоспис, Кидней Кейр гемодиализийн эмнэлэг/ шалгарч “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”-г байгуулсан юм. Орон нутагт 16 аймаг гемодиализ эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор иргэн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг оршин суугаа нутаг дэвсгэртээ хамрагдах боломж бүрдэж байна. 2016 оны 09 дүгээр сард улсын хэмжээнд 98 гемодиализын аппаратаар 498 хүнд гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж, 67 иргэн эмчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 163 гемодиализын аппаратаар 575 иргэнд гемодиализ эмчилгээнд хамрагдаж, хүлээгдэл байхгүй болсон. Цаашид Хөвсгөл, Архангай, Төв аймаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 8 гемодиализийн аппарат суурилуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
https://ikon.mn/n/11ie
11ig
Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт автобусны шинэ чиглэл нэмэгдлээ
С.Бадрал, iKon.mn
06/20/2017 17:36:00
Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн замналыг 1.2 км тус тус сунгаж, дээрх чиглэлийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс мөрдөн үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11ig
11ih
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг сонгуулийн хороодод хүргэж дуусчээ
ikon.mn
06/20/2017 17:41:00
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод машинаар цаг хугацаанд нь тээвэрлэн хүргүүлж өнөөдөр дууслаа. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу энэ сарын 14-ний өдөр эхлүүлсэн билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
https://ikon.mn/n/11ih
11ii
ФОТО: Яармаг орчмын зам усанд автжээ
Г.Мөрөн, iKon.mn
06/20/2017 17:59:00
Гэрэл зургийг Mpa.mn Зургаадугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнөөс эхлэн орсон борооны улмаас Нийслэл хотын ихэнх зам, талбайд ус тогтож, зарим замыг түр хугацаагаар хаагаад байгаа юм. Яармаг орчмын замд их хэмжээний ус тогтсоны улмаас үерийн хэмжээнд хүрч, холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байгаа юм. Фото сурвалжилга Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/11ii
11ij
Трамп Украины ерөнхийлөгчтэй “мэндлээд өнгөрнө”
Р.Төмөр, ikon.mn
06/20/2017 17:49:00
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Петро Порошенког өнөөдөр буюу Мягмар гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзах гэж байгаа. Гэвч энэ уулзалт маш богинохон болж, Украинд Цагаан ордон ямар амлалт өгөх нь тодорхойгүй үлдэж болзошгүй байна. Даваа гарагт Порошенко Киевээс АНУ руу мордсон ч Трамптай хийх уулзалтынх нь хөтөлбөр гараагүй байгаа юм. Үнэндээ Трамп түүнтэй уулзах дургүй байгаа гэнэ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер түүнийг зөвхөн дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзах тухай мэдээлсэн. Харин сүүлд дэд ерөнхийлөгчтэй уулзах төлөөлөгчдийн хоёр нь л Трампын өрөөгөөр дайраад гарах тохиролцоо хийжээ. Өөрөөр хэлбэл Трамп бусад улсуудын тэргүүнүүдтэй зэрэгцэн зогсоод хамтарсан мэдэгдэл хийдэг уламжлалт арга хэмжээг Порошенкотой төлөвлөөгүй байна. Украин улс Өрнөдийн Оростой тулж байгаа нүүрний шугам болж байгаагийн хувьд Трампын мэдэгдлийг зөвхөн Украинчууд биш, Европ тэр чигтээ ажиглаж байгаа. Харьцуулбал өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Панамын төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Дипломат ёсны дагуу тэд зэрэгцэн сууж, хамтарсан мэдэгдэл хийсэн. Трамп “Панамын суваг сайн ажиллаж байгаа. Бид хамтдаа тун хэрэгтэй зүйл бүтээсэн шүү. Тийм биз?” гэхэд Панамын ерөнхийлөгч Ян Карлос Варела “Тиймээ. Гэхдээ 100 жилийн өмнө” хэмээн хошигнож байв. Мөн өнгөрсөн сарын 10-нд Трамп ОХУ-ын гадаад хэргийн сайдыг өрөөндөө хүлээн авч уулзсан нь том хүндэтгэл байсан юм. Уг уулзалтын дараа Трампыг Кремльтэй холбож хардах явдал улам эрчимжсэн. Лавровыг хүлээж авсан өдрөө Трамп Украины гадаад хэргийн сайд Павло Климкинтэй товч уулзалт хийсэн бөгөөд дараа нь ердөө “Энхийг тогтооцгооё” гэсэн богинохон мэдэгдэл хийсэн юм. Тэгвэл Порошенкогийн уулзалт мөн л ийм хэмжээнд болохоор байна. Уг нь тэр Украиныг дэмжихийг, Оросын аюулаас сэргийлэхэд Украин чухал үүрэгтэй зэргийг Цагаан ордны эзэнд ойлгуулах хүсэлтэй байгаа. Тэр бас Москвагийн эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг Трампаас хүсэх нь тодорхой. Тэгвэл Дональд Трамп энэ бүх амлалтаас бултаж, төрийн нарийн бичгийн дарга, Пентагоны тэргүүн зэрэг бусад албаны хүмүүсээрээ Порошенког “аргалуулаад” буцаах шинжтэй байгаа нь тодорхой болжээ. Ер нь Дональд Трамп тангараг өргөж ажилдаа орсноос хойш Орос-Украины харилцааны талаар, 2014 онд Крымийг ОХУ булаан эзэлсэн явдлын тухай байр сууриа илэрхийлэхээс зайлсхийсээр өдийг хүрсэн юм. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/11ij
11ik
Төв, Сэлэнгийн нутгаар бороо хамгийн ИХ оржээ
А.Төгөлдөр, iKon.mn
06/20/2017 18:00:00
Гэрэл зургийг mpa.mn Өнгөрсөн хоногт буюу 19-нөөс 20-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгаар 0.0-31.мм бороо орсноос, Төв болон Сэлэнгэ аймгийн нутгаар харьцангуй их хэмжээтэй /10.0-31.0мм/ бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Сэлэнгэ аймгийн Бугантад 21мм, Дархан-Уул аймгийн Орхон суманд 31мм бороо орлоо. Төв, Сэлэнгээр орж буй бороо 20-ний оройг хүртэл үргэлжилнэ. Маргааш өдөр буюу 21-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
https://ikon.mn/n/11ik
11im
Хойд Солонгосын талаарх Дональд Трампын бодлогод өөрчлөлт гарсан байж магадгүй
Р.Төмөр, ikon.mn
06/21/2017 08:29:00
Хэдхэн цагийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн мэдэгдлийг твиттер хуудсандаа бичсэн нь түүний Хойд Солонгосын талаарх бодлогод эргэлт гарсан байж магадгүйг харууллаа. Трамп “Хойд Солонгосын асуудлаар ерөнхийлөгч Ши болон Хятадын талын гаргаж байгаа хичээл зүтгэлд би талархаж байгаа ч энэ нь үр дүнд хүрсэнгүй” гэж бичжээ. Түүний мэдэгдлийн урд өдөр нь Хойд Солонгосын шоронгоос суллагдсан америк оюутан Отто Уормбер нас барсан юм. Трампын энэхүү мэдэгдлийн дараа CNN агентлаг Вашингтон дахь албаны хүмүүсээс сурвалжлахад “одоогоор бодлогын өөрчлөлтийн талаар мэдэгдсэн зүйл байхгүй байна” гэж хариулжээ. Мөн саяхан Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд үйл ажиллагаа идэвхжиж эхэлснийг тагнуулын хиймэл дагуулаас авсан мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын армийнхан ерөнхийлөгчид мэдээлсэн тухай CNN дамжууллаа. Дональд Трамп өмнө нь хэрвээ Хятад улс Пёньяныг номхруулж чадахгүй бол АНУ өөрөө арга хэмжээ авна гэж удаа дараа мэдэгдэж байв. Тэр бас цөмийн туршилт хийсэн тохиолдолд зүгээр суухгүй гэдгээ хэлж байсан юм. Хойд Солонгосын асуудлыг шийдэх бүх арга зам, түүний дотор цэрэг дайны ажиллагаа явуулах боломжийг ч судлахаа Трамп өмнө нь илэрхийлж байв. Харин ингэвэл хамгийн их хохирол амсах Хятад, Өмнөд Солонгос улсууд зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийх хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан юм. Бодлогыг нь урьдчилж таахын аргагүй гэгддэг Дональд Трамп ийнхүү учир битүүлэг мэдэгдэл хийлээ. Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь салгахын тулд авах дараагийн арга хэмжээгээ Вашингтон төлөвлөөд эхэлсэн бололтой. Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/11im