id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
11m0
Ш.Дүүжий: Хөвсгөл нуурт шинжлэх ухааны ажил орхигдож, бизнесийн талбар болж хувирлаа
Б.Энхзаяа
06/23/2017 10:41:00
Хүн бүр өөрийн төрж өссөн нутагтаа хайртай. Тэр тусмаа нутгийнх нь сайхан байгаль эх орон, дэлхийд үнэ цэнэтэй бол бүр ч бахархалтай. Харамсалтай нь тэрхүү бахархалт байгаль нүдэн дээр нь гундаж эхэлбэл хэн дуртай байх билээ. Иргэнийхээ үүргийг биелүүлж, байгаль орчноо хамгаалах сэтгэлээр олон жил тэмцсэн хүн бол Ш.Дүүжий гуай. Хөвсгөл аймгийн Хатгал сумын уугуул. Хөвсгөл нуурын эрэг дээр хүүхэд наснаасаа тоглож өссөн унаган иргэн. Түүнтэй Хөвсгөл нуурын өнөөгийн байдал, нутгийн иргэдэд ямар бэрхшээл тулгамддаг талаар ярилцлаа. -Ш.Дүүжий гэхээр Хөвсгөл аймгийнхан анддаггүй бололтой. Байгаль орчноо хамгаалах үйлсэд дуу хоолой болж явсан иргэн гэж таныг нутгийнхан ярьж байна. Та Хөвсгөл аймгийн унаган иргэн үү? -Би 1960 оноос хүүхэд байхаасаа л энэ нуурын захад амьдарч байлаа. Энэ нутгийг, нуурыг хамгийн сайн мэдэх хүн. Аав, ах хоёр маань Хөвсгөл нуурт мөсөн замын морин тээвэр хийдэг. Тэднийг би байнга дагаж явдаг байлаа. Тэр үед нуур маань ямар үзэсгэлэнтэй, бишрэм байв. Тийм ч учраас байгальд ээлтэй байхыг хичээж, нуураа хамгаалах үзэл бодолдоо хатуу явдаг хүн. Энэ хугацаанд Хөвсгөл нууртай холбоотой зөрчил дутагдлыг илрүүлж, баримтжуулж холбогдох хүмүүст нь шаардлага тавьж, зохицуулж явсан олон тохиолдол бий. Хөвсгөл нуур одоо миний багын үеийнх шиг тунгалаг, үзэсгэлэнтэй байдгаа больсон шүү. Хатгалаас 20 орчим км-ийн дотор нуурын усанд замаг харагдаж эхэлж байна. Нуурын ус бохирдсоны илрэл. -Хөвсгөл нуурын унаган төрх алдагдаж байна гэлээ. Энэ нь таныхаар юунаас болж байна вэ? -Хөвсгөл нуур цаазын тавцанд хүрсэн гэх нь ч юу юм. Гэхдээ нуураа хамгаалж байгаа, ашиглаж байгаа, нуурын сав газарт хандаж байгаа хандлага бол үнэхээр хүнд, хангалтгүй байгаа юм. Тодорхой жишээ хэлье. Хамгийн том асуудал нуурын бохирдол болоод байна. Энэ нь эмх замбараагүй аялал жуулчлалаас эхтэй. Эмх замбараагүй гэдгийг тодруулъя. Жуулчид хаана бол хаана машин, майхнаа байрлуулдаг. Хаана ч хамаагүй бие засдаг, хог хаягдлаа хаядаг. ​Нэгдсэн жорлон байхгүй. Нуурын бохирдлын асуудалд усны шинжилгээг жил бүр хийдэг. Бохирдол нь жилээс жилд нэмэгдэж байгаа мэдээлэл байдаг. Хоёрдугаарт, нуурын сав газар гэж бий. Нуурыг тойрсон байгалийг хамгаалах, нуурын загас агнуурыг зохицуулах бүх асуудал нь шинжлэх ухааны үндэстэй явагдахаа больсон, дур зоргоороо аашилдаг бизнесийн ашиг сонирхлын талбар болж хувирлаа. Тухайлбал, загас агнуур гэж бий. Загас агнахыг хориглохдоо биш. Зөв ашиглаж, төлөвлөлттэй агнуулах учиртай. Гэтэл тийм зүйл байхгүй. Загасны нөөцийн байдлыг 1947 оноос судалсан байдаг. Одоо судалж тогтоож байгаа зүйл байхгүй. Эцсийн эцэст загас агнуурыг зогсоох байдалд хүрчихээд байна. Загасаа ч, ан амьтнаа ч хамгаалдаггүй. Орчноос нь их хэмжээний мод хууль бусаар бэлтгэдэг. -Та энэ талаар шүүхэд хандаж байсан гэв үү? -Маш олон удаа хууль, шүүхийнхэнд хандаж явсан. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын газрын дарга өмнө Н.Даваабаяр гэдэг нөхөр байсан. Нуурын орчмын байгаль орчныг балласан нөхөр. Энэ талаар би маш олон мэдээлэл Байгаль орчны яаманд хүргүүлээд олигтой хариу шийдвэр авч чадаагүй. Прокурорт шалгаж байгаад л ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг намжаасан. Ер нь байгаль орчны асуудал иймэрхүү л маягаар явдаг. Ан амьтан, орчны сав газрын модыг хамгаалах асуудал маш чухал байна. Модноос газрын доогуурх усны хаялга бүх зүйл нөлөөлдөг. Нуур заримдаа сайхан түрж төвшин өндөр гарч ирдэг. Одоо бол төвшин нь доошоо орчихсон. Энэ юуг харуулж байна вэ гэвэл эко систем нь алдагдсан гэж мэргэжилтнүүд үздэг. -Нуурын орчмоор эмх замбараагүй аялал жуулчлал их байгааг та хэллээ. Хөвсгөл нуурыг зорих жуулчдыг тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Гэтэл өдий олон жилийн хугацаанд ариун цэврийн нэгдсэн байгууламжгүй байдаг нь асуудал дагуулж байна. Орон нутагт энэ байдал ямар байдаг вэ? -Зөв асуудал хөндөж байна. Ариун цэврийн байгууламж гэж зүйл одоог хүртэл бариагүй шүү дээ. Нуур тойрсон 40 орчим аялал жуулчлалын бааз үйл ажиллагаа явуулж байгаа. Бүртгэлээр бол олон юм гэсэн. Ариун цэврийн байгууламжийг журмын дагуу байгуулаагүйгээс баазууд нуурын эрэг дээр газар ухаж, нуур руу бохирдлоо шингээдэг асуудал хэрээс хэтэрлээ. Үүнийг олон жил яриад шийдэж чадахгүй байна. Хатгалд гэхэд өдөрт хэдэн зуун жуулчин ирдэг. Тэд бүгд усан замын зогсоол дээр очдог. Тэнд жорлон байдаггүй. Бие засах шаардлага хүнд бүрд гарна биз дээ. Жуулчид усан замын дээд талд байгаа уул өөд өгсөж, бие засаж хог хаягдлаа хаядаг. Тэр уул орчмоор бол ялгадас, бохир цаас, хог новш хэзээ ч очоод үзэхэд аймар байдаг. Ийм байхад бохирдлын асуудал байлгүй яах вэ. -Хөвсгөл нуурын эрэг дээр эко 50 жорлон барих томоохон төсөл эхлээд байгааг албаныхан мэдэгдсэн. Бас орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлууд энэ төсөлд багтсан юм билээ. Орон нутагт хэр хэрэгжиж байна? -Ер нь нуурын нэрээр маш олон төсөл хэрэгжиж байсан. Төслийн баг байгуулагддаг. Гурав, дөрвөн жил пижгэнэдэг. Үр дүн нь байдаггүй. “Алтан соёо”-ны төсөл гэж алдартай төсөл бий. Хэдэн жил хэрэгжсэн ч нүдээр үзэж, гараар барих зүйл алга. Том төсөл яриад л байдаг. Бодитой ажил байдаггүй. Одоогийн ажил бол нэг асуудал шийдээд хагас хугас хийж эхлээд үр дүнд хүрэхээс нь өмнө баахан зарлаад ярьдаг. Ярьсных нь дараа гүйцэтгэл байхгүй болчихсон. Харин одоо нэг төсөл хэрэгжээд эхэлсэн юм билээ. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилттэй гэж дуулсан. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулна гэж зарласан. Үүнээс 10 хувь нь иргэддээ зарцуулагдах юм уу даа. 90 хувь нь төслийн баг, удирдлага, яам руу шингээд алга болно. Юун 50 жорлон барих вэ. Нэг жорлон барьж эхэлж байгаа юм билээ. Бодвол улсын баяраас нааш ашиглалтад орох шинжтэй байсан. Түүнээс биш 50, 60-аар нь хийгээд тавьчихсан зүйл алга. Төсөл бол нутгийнхаа ард түмэн, байгаль орчин, газар шороонд шингэдэг баймаар байна. -Сүүлийн үед жуулчны баазууд нутгийн уугуул малчдыг хөөж газрыг нь ашигладаг болсон гэсэн мэдээлэл дуулдах боллоо. Газаргүй болсон иргэд холбогдох газруудад хандаад байгаа бололтой? -Энэ оноос эхлээд энэ өмчид ийм асуудал үнэхээр хүнд байна. Нутгийн уугуул малчид малаа маллаад, ганц нэг нь байшин барьж, зарим нь гэр барьж ганц нэг жуулчин явбал хонуулж өнжүүлдэг. Өөрөөр хэлбэл, иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал явж ирсэн. Гэтэл тэдгээр малчдыг дээрээс гэрээтэй, яамны зөвшөөрөлтэй гэж ирээд л зуслангийн байшингаа буулгаад малаа туугаад яв гэж байна. Хөвсгөл нуурын барууны эрэг Жанхай хавьцаагаар 4-5 айл ингэж хохироод байна. Нутгийн ард түмний эрх, эрх чөлөө эрх мэдэлтэй хүмүүсийн уланд гишгэгдэж байна. Дуртай нь ирээд малыг нь хөөнө, газрыг нь булаана. Энэ байдал нутгийн иргэдэд маш хүнд байгаа. Эргээд энэ байдал том тэмцэлд хүрнэ шүү.
https://ikon.mn/n/11m0
11m2
Махны үнийг тогтворжууллаа
А.Төгөлдөр, iKon.mn
06/23/2017 10:27:00
Гэрэл зургийг Mpa.mn “Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон нийт 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, 15.8 мянган тонн махыг хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд худалдаалж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг 2017 оны дөрөвдүгээр сард зах зээл дэх үнээс үхрийн махны үнийг 2,195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1,440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махны үнийг 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямд үнээр борлуулжээ. Махны худалдааг Улаанбаатар хотын 6 дүүрэгт 118 дэлгүүрээр, Дархан-Уул аймагт 118 дэлгүүрээр, Эрдэнэт хотод 6 дэлгүүрээр иргэдийн хэрэгцээнд нийлүүлсэн байна. Мөн “Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн Хархорин, Орхон, Жуков, Тэнгэр, Нарантуул, Дүнжингарав, Шар хадны эцэс, Хангай хотхон, 32-ын тойрог, Хороолол зах, Яармагийн эцэс, Баянхошуу, Цамбагарав, Содон хороолол, Шөнийн зах, Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул үйлчилгээний төв, Драгон, Энхжин, Саппоро, Миний дэлгүүр зэрэг байршил, газарт зохион байгуулсан. Өргөтгөсөн худалдаагаар үхрийн махыг 5,200 төг/кг, хонины махыг 4,100 төг/кг, ямааны махыг 3,800 төг/кг өөр тус тус борлуулсан. Энэ арга хэмжээний дүнд 2017 оны зургаадугаар сарын 22-ны байдлаар махны худалдааны гол төв болох “Хүчит шонхор зах” дээр бөөний үнэ хонины гулууз мах 1 кг нь 4,100-4,200 төгрөг, үхрийн өрөөл мах 1 кг нь 5,200-5,400 төгрөг, ямааны гулууз мах 1 кг нь 3,800 төгрөг болж махны үнийг тогтворжууллаа. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд тогтоосон үнээр буюу зах зээл дэх махны үнээс 10-30 хувь хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлж эхэлснээр махны үнийг тогтворжуулж, хаврын улиралд махны хомсдол үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд нийт бэлтгэсэн махны 80 шахам хувь буюу 12.3 мянган тонн махыг худалдан борлуулаад байна. Эх сурвалж: ХХААХҮЯ
https://ikon.mn/n/11m2
11m3
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
А.Төгөлдөр, iKon.mn
06/23/2017 09:46:00
“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны зургаадугаар сарын 24-нд хийх юм. Тус үйлдвэр нь 1 цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай юм. Үйлдвэрүүдийг байгуулах ажлын хүрээнд хүний нөөцийг сургах, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд хийгдэж байна. “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлснээр орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Эх сурвалж: ХХААХҮЯ
https://ikon.mn/n/11m3
11m4
Д.Ганбаатар: Монголдоо туялзуур сэлмийн спортын үндэс суурийг зөв тавьсан
Т.Батсайхан, Зууны мэдээ
06/23/2017 10:10:00
Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатартай ярилцлаа. Тэрбээр Монголын үндэсний олимпийн хорооны тэтгэлгээр Унгар улсын нийслэл Будапешт хотын Семмельвейсийн их сургуульд сургалтад амжилттай суралцаад иржээ. Семмельвейсийн их сургууль нь дэлхийн туялзуур сэлэмний томоохон төвүүдийн нэг юм. -Та МҮОХ-ны тэтгэлгээр сургалтад хамрагдаад иржээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу. Ямар учиртай сургалт байв? -Монголоос хоёр дахь удаагаа ийнхүү олон улсын сургалтад багш дасгалжуулагчаа явууллаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Унгар улсын нийслэл Будапешт хотын Семмельвейсийн их сургуульд сургалт маань эхэлж энэ сарын 9-нд дууссан. МҮОХ 10 төрлийн спорт дундаас шалгаруулж манай туялзуур сэлэмний төрлийг сонгон намайг явуулсан. Тэнд 16 улсын дасгалжуулагч нартай хамтдаа суралцлаа. АНУ, Шотланд, Их Британи гэсэн гурван улс манайх шиг туялзуур сэлэмний дасгалжуулагчаа явуулсан байсан. Бусад нь хөлбөмбөг, бадминтон, биеийн ерөнхий хөгжил гэсэн төрлийн дасгалжуулагчид ирсэн. 12 төрлийн онол, сэлэмний хичээл, спортын аргазүй гээд 300 гаруй цагийн сургалтад хамрагдсан. Тэгээд шалгалтаа амжилттай өгөөд олон улсын дасгалжуулагч болоод ирлээ. -Арван төрлийн спортоос танайхыг сонгон явуулсан гэхээр туялзуур сэлэмний спортын хөгжил Монголд сайн байна гэдгийг нэг талаараа харуулж байна? -Тэгж ойлгож болно. Энэ бол олимпын төрлийн спорт. Мөн хүн төрөлхтний олимпын наадам анх үүссэн цагаас одоог хүртэл хөгжиж байгаа дөрвөн төрлийн нэг нь сэлэм юм. 2009 онд манай холбоо байгуулагдсанаас хойш Монголд маш хурдацтай хөгжиж байна. МҮОХ-ны сонгон шалгаруулалтын багийнхан үүнийг харгалзан үзэж манай төрөлд итгэл найдвар өгсөн байх гэж бодож байна. Энэ завшааныг ашиглах МҮОХ-ны удирдлагууддаа итгэл хүлээлгэн сургалтад оролцуулсанд баярлаж байгаагаа хэлье. -АНУ, Шотланд, Их Британийн дасгалжуулагчтай мөр зэрэгцэн суралцжээ. Эдгээр улсад сэлэмний спорт өндөр хөгжсөн. Тэднээс суралцах зүйл мэдээж олон байсан болов уу? -Тийм ээ. Гэхдээ би хүнд сэлэмний төрлөөр хичээллэдэг. Дасгалжуулагчийн тухайд ерөнхий төрөлдөө ур чадвар дутсан зүйл байгаагүй. Бид хүнд сэлэмний төрөлдөө хоёр жилийн өмнөөс ОХУ-ын алдарт дасгалжуулагч Александр Ровнягинтай хамтран ажиллаж байна. Түүний зорилго нь Монголын туялзуур сэлмийг шинэ шатанд гаргах. Гаднынхан бидэнд “Та нар энэ хүнийг яаж авчирсан юм бэ” гэж гайхаж байсан шүү. Ровнягин 1952 онд төрсөн. ОХУ, БНХАУ, Хонгконг, Иран, Йордан, Узбекистаны шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан. 1996 оны Атлантын олимпын наадамд ОХУ-ын шигшээ багийг удирдаж байсан. Олимпын дөрвөн аварга төрүүлсэн алдартай дасгалжуулагч шүү дээ. Тиймээс дасгалжуулагчийн ур чадварын хувьд хаана ч нүүр улайхааргүй болсон. Ямар ч гэсэн тамирчдаа дэлхийн хэмжээний тэмцээнд орох хэмжээнд хүртэл бэлтгэх боловсон хүчин манайд бий. Сая сургалтад суухад бусад өндөр хөгжилтэй орнуудад сэлэмний спорт өндөр хөгжсөн ч ур чадварын тухайд яг л нэг шатанд байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. -Таныг спортын сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон. Яагаад энэ төрлийг сонгон хичээллэх болсон юм бэ? -Хүүхэд байхаасаа л сэлмээр тоглож байсан. Мөн Оросын телевизүүдээр гардаг туялзуур сэлэмний нэвтрүүлгүүдийг сонирхон үздэг байлаа. 2009 онд манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр энэ спортын хувцас хэрэглэлүүдийг оруулж ирэн холбоогоо байгуулж байлаа. Найзыгаа дагаж энэ спортод хөл тавьсан. Анх бид сургуулийн заал, коридорт хүртэл тулалддаг байлаа. Тэгээд тамирчдаа бэлтгэж, анхны улсын аваргаа зохион байгуулсан. Байгуулагдсан жилдээ анхныхаа Олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулсан. Тухайн үед мэдэхгүй чадахгүй зүйл олон байлаа. Алдаа оноо ч их байсан. Гэхдээ бид энэ спортынхоо үндэс суурийг Монголдоо зөв тавьж гэж харж байна. Бид 2009 онд холбоондоо тамирчнаар орж байлаа.Түүнээс хойш багш, дасгалжуулагч болж тасралтгүй ажиллаж байна даа. -Хүмүүсийн мэдэхгүй энэ спортын шанг татаж эх орондоо бий болгоно гэдэг амаргүй байсан болов уу? -Тийм ээ. Маш их хичээх шаардлага гарсан. Бид дөнгөж байгуулагдсан холбоо учир сууриа маш зөв тавих хэрэгтэй гэж ярилцсан. Тэр бол хөгжлийн эхэн үе. 2010 онд анхны дасгалжуулагчаа БНХАУ руу сургалтад явуулж байсан түүхтэй. Тухайн үед аль болох олон хүнд энэ спортыг хүргэх зорилготой байсан. Бид 2013 он хүртэл ийм зарчмаар ажилласан юм. Хүмүүсээ багшийн сургалтад явуулж түүний дараа хүүхдүүдэд энэ спортоо зааж эхэлсэн. Одоо тамирчдаа бэлтгээд явж байна. Өнгөрсөн жил олимпийн эрх олгох Ази номхон далайн бүс нутгийн тэмцээнд манай тамирчин Гэрэлмаа долоодугаар байрт орсон. Медалийн төлөө өрсөлдөөд ялагдсан. Өсвөр залуучуудын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд тамирчин маань шилдэг 16-д шалгарлаа. Хараахан “А” зэрэглэлийн тэмцээн амжилт үзүүлж чадаагүй ч гэсэн энэ спортын ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа. -Шантрах үе байв уу? - Манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан ах маань энэ холбоог хөл дээр нь босгох гэж хичээсэн. Би бол өчүүхэн нэг жижиг хэсэг нь байсан. Сонирхогчид, хүүхдээ хөтлөөд ирж байгаа эцэг эхчүүдийн дэмжлэг чухал байлаа. Хичээллэдэг хүүхдүүдээ удирдан олон улсын тэмцээнд ороод ялагдал хүлээж, ялж байгаа багийг харан сэтгэлээр унах үе байсан. Одоо эргээд бодоход тэр үе ард хоцорчээ. Бидэнд тодорхой хэмжээний туршлага, ур чадвар бий болсон. Ямар ч зүйл тохиолдсон шантрахгүйгээр урагшаа явна. -Энэ спортын давуу тал нь юу вэ. Хүнийг юугаараа тэгж татдаг юм бол? -Тулааны спорт. Тулалдахдаа зэвсэгтэй тулалддаг учраас тухайн тамирчнаас маш их анхаарал мэдрэмж шаарддаг. Гурван төрөл болон хөгжиж байна. Гол утга учир нь сэлмээр өөрийн өрсөлдөгчөө ялж буулгаж авах юм. Давуу тал нь гэвэл хүний зүүн болон баруун тархийг сайн хөгжүүлдэг гэж үздэг. Хүүхэд энэ спортоор хичээллэснээр өөртөө итгэх итгэлийг хамгийн түрүүнд нэмэгдүүлнэ. Сэтгэн бодох чадварыг сайжруулна гээд давуу талууд бий. Хүний хөдөлгөөн тархи хоёр шууд холбоотой гэдэг. Хөдөлгөөн дутагдах юм бол тархины үйл ажиллагаа муудаж байдаг. Тэгэхээр энэ спортоор хичээллэх нь хүнд асар их ач холбогдолтой болж байна. Олон улсад манай спортыг биеэрээ шатар тоглож байгаа нэг хэлбэр ч гэж үзэх нь бий. Тухайн орнуудад энэ спортыг ахлах болон дунд ангийнхаа хичээлийн хөтөлбөрт оруулсан байдаг. -Ер нь бол язгууртнуудыг спорт гэж үздэг юм билээ? -Тийм ээ. Спортыг зэрэглэлээр нь гурав ангилдаг. Туялзуур сэлэм бол дээд зэрэглэлийн ангилалд багтдаг язгууртнуудын спорт юм. Мөн үүгээр улс орны хөгжлийг тодорхойлох нь бий. Баруун европ буюу Франц, Италиас гаралтай гэж үздэг. Дээд зэрэглэлийн спортоо сайн хөгжүүлж чадсан бол тухайн орны хөгжил эрчимжиж байгаа юм байна гэдгийг харна. Хонконг, Сингапурт маш сайн хөгжиж байна. Зарим хүн энэ спортыг хөрөнгөтний спорт гэж үздэг. Энэ бол андуурал юм. Иж бүрэн хувцас нь гэхэд сайн чанарын сагсны пүүзтэй л ойролцоо үнэтэй байна. -Таны хичээллэдэг хүнд төрөл нь ямар онцлогтой вэ? -Хоёр өрсөлдөгч зэрэг оноо авч болдог. Биеийн аль ч хэсэгт сэлэмнийхээ үзүүрээр хатгаж болно. Энгийн дүрэмтэй. Энэ төрөл нь манайд арай илүү хөгжиж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай холбооны чуулган болж шинээр ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлөө сонгосон. Бид анхнаасаа ёс зүйгээ баримталдаг жишиг холбоо байя гэсэн дотоод журамтай байсан. Түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр сонгогдсон удирдлагууд маань залуу хүмүүс байна. Ирэх “Токио -2020” олимпт эрх авч оролцохоор зорьж байна.
https://ikon.mn/n/11m4
11m5
С.Ганбаатарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас ХАСАХ УУ?
Б.Ану
06/23/2017 10:07:00
Гэрэл зургийг mpa.mn Цагдаагийн Ерөнхий Газраас өчигдөр мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарыг гадаадын иргэнээс хандив авч буй бичлэг үнэн болохыг тогтоосон талаар мэдээлэл хийсэн билээ. Тэд энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Шүүхэд шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн байгаа талаараа мөн мэдээлсэн. Сонгуулийн тухай хуулийн "49.2"-т нэр дэвшигчийн "Хандивлагч нь энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна" гэж заасан байдаг. Мөн: 50.1.Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна; 50.1.1.иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл; 50.1.2.хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл гэсэн байдаг. ЦЕГ-аас нэгэнт түүнийг гадаадын иргэнээс хандив авч хууль зөрчсөн баримтыг үнэн болохыг тогтоосон тул нэр дэвшигчийн жагсаалтаас хасах эсэх асуудлыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тодруулахад СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүй "Нэр дэвшигчийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож байж СЕХ асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.
https://ikon.mn/n/11m5
11m6
Д.Энхцэцэг: Нас барсан иргэнд сонгогчийн урилга очно гэсэн зүйл боломжгүй
ikon.mn
06/23/2017 10:55:00
Гэрэл зургийг mpa.mn Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/687262371459334/ Б.Бадамцэцэг "Монгол Улсын Сонгуулийн хуульд заагдсаны дагуу ОӨУБЕГ-аас тодорхой чиг үүрэгтэйгээр оролцдог. Монгол Улсын хэмжээнд санал өгөх, сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах, итгэмжлэгдсэн ажилтнуудыг томилж ажиллуулж, сонгогчдын хурууны хээг авч, тулгалт хийж, сонгогчдод бүртгэлийн хуудсыг хэвлэх ажлыг хийдэг. Тагнуулын байгууллагын хяналтан доор явагддаг хариуцлагатай ажил. Сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргасан тайланг тавихаар энэ удаагийн хэвлэлийн хурлыг хийж байна". Энэ удаагийн сонгуульд 2,230,018 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс үндсэн сонгогчоор 1,978,294 сонгогч бүртгэгдээд байна Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдыг бүртгэх, давхардлыг шалгах зэрэг ажлыг эрхлэн үйлддэг. Сонгогчийн нэрийн жагсаалтыг хуульд заасан үндэслэлээр үйлдэж, санал авахаас 25-аас доошгүй хоногийн дотор санал авах байруудад хүргүүлдэг. Зургаадугаар сарын 1-ний байдлаар 2 сая гаруй, гадаадад сонгууль өгөх долоон мянга гаруй сонгогчдын тоог гаргасан. Шилжин явсны бүртгэлд орсон 2,774, шилжин явсан 1,927 гэсэн өөрчлөлт орсон байгаа. 21 аймгийн 1,580 санал авах байранд хүргэгдсэн, нийслэлийн 405 санал авах байранд хүргэгдэж эхлээд байна. “Түр хасав” тэмдэглэгээг сэргээсэн 109 сонгогч байна. Улсын хэмжээнд 1,983 хэсэг дээр 44,833 хүн түр хасах тэмдэглэгээтэй байсан бол 109 хүн энэ тэмдэглэгээгээ сэргээж 44,724 болсон байна. Сонгуулийн үйл ажиллагаа дуусмагц 2,554 итгэмжлэгдсэн ажилтнаас хэчнээн сонгогч оролцсон, нас хүйсээр нь ангилан мэдээлэл гаргана. 15:00 цагт бүртгэл дуусангуут цахим бүртгэл хаагдана. Энэ удаагийн сонгуульд 2,230,018 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс үндсэн сонгогчоор 1,978,294 сонгогч бүртгэгдээд байна. Нас барсан иргэнд урилга очно гэсэн зүйл боломжгүй. Иргэний улсын бүртгэлийн сан маш нууцын зэрэглэлтэй байдаг. Манайх hуулийн дагуу 6 үзүүлэлттэйгээр жагсаалтыг гаргадаг. Сонгогчийн нэрийн жагсаалтыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс РД-аар нэвтрэн орж мэдээллээ харах бололцоог хангаж өгдөг. Үүнээс гадна бусад ямар нэг байдлаар сонгогчийн мэдээллийг тараах боломжгүй. Нас барсан иргэд хасагддаг. Зургаадугаар сарын 18-наас хойш иргэд нас барах тохиолдол гарч байгаа. Хуулийн хугацаа өнгөрсөн байхад үүнийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасах боломжгүй байдаг. Иргэн хүн нэг хаягаас нөгөөд шилжихдээ тухайн хороондоо очиж шилжилтээ хийлгэдэг. Ингэснээр тухайн иргэн хаяггүй болдог. Харин шилжин очсон хороондоо бүртгэл хийлгэснээр мэдээллийн баазад орж ирдэг" гэв. Сонгуулийн хэсэг тус бүрээр жагсаалтыг үйлдсэний дагуу Тагнуулын байгууллагаас найман үзүүлэлтээр шалгалт хийдэг Гэрэл зургийг mpa.mn С.Чинбат “Оны өмнөөс эхлэн тавдугаар сарын 29-ний өдөр гэхэд цаасан болон цахим хэлбэрээр жагсаалтыг бэлэн болгосон. Сонгуулийн хэсэг тус бүрээр жагсаалтыг үйлдсэний дагуу Тагнуулын байгууллагаас найман үзүүлэлтээр шалгалт хийдэг. Иргэний бүртгэлд бүртгүүлсэн эсэх РД-ын давхардал байгаа эсэх Сонгогчийн нэр хэсэг тус бүрт давхардсан эсэх Сонгуулийн насанд хүрээгүй сонгогч байгаа эсэх Сонгогч нас барсан эсэх Гадаадын иргэн байгаа эсэх зэргийг үндэслэн шалгаж, гадны өөрчлөлт орохыг зогсоодог. Нөгөө талаас мэдээлэл технологийн мэргэшсэн хүмүүс шалгалт хийдэг. Цахим хэлбэрт дээрх үндэслэлээр шалгаж, гэрчилгээ олгодог байгаа. Баталгаажсан тоног төхөөрөмжийг 1,983 хэсэгт, 2,554 компьютерийг ашиглахаар бид ажиллаж байна. Манайх мэдээллийн сан маш нууцийн зэрэглэлтэй байдаг учраас Тагнуулын Ерөнхий Газрын хамгаалалтад байдаг. Сонгуулийн байрыг 24 цагийн турш төрийн тусгай хамгаалалтад авдаг. Мэдээллийн сан бүхий комьпютер ямар нэг сүлжээгүй байдаг учраас халдлага хийх ямар ч боломж байхгүй. Сонгуулийн дараа тухайн компьютерийг унтрааж, лацдаж хамгаалалтад авдаг”.
https://ikon.mn/n/11m6
11m9
Жэк Ма: Хүмүүс удахгүй ажлын дөрвөн цагтай болно
Р.Түвшин, iKon.mn
06/23/2017 10:10:00
АНУ-ын Детроит хотод болж байгаа Gateway 21 бизнес эрхлэгчдийн чуулганд оролцсон Хятадын Алибаба гурппын тэргүүн Жэк Ма ойрын ирээдүйд хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт орох талаар CNBC сувагт ярьжээ. Тэрээр “Хүмүүс удахгүй өдөрт дөрвөн цаг, магадгүй долоо хоногт дөрвөн өдөр ажилладаг болно. Миний өвөө тариан талбай дээр өдөрт 16 цаг ажилладаг байсан. Тэгвэл өнөөдөр бид долоо хоногийн таван өдөр найман цагаар ажиллаж байгаагаа маш завгүйд тооцож байна” хэмээн ярьсан юм. Жэк Ма ажлын дөрвөн цагтай болох үеийг ойрын 30 жилийн дотор ирнэ гэж үзсэн байна. Дэлхийн нэгдүгээр дайн нь технологийн хувьсгалын үр дүн байсан бол хоёр дахь технологийн хувьсгал нь дэлхийн хоёрдугаар дайны шалтгаан болсон. Тэгвэл гурав дахь технологийн хувьсгал буюу хиймэл оюун, роботын эрин нь дэлхийн гуравдугаар дайныг үүсгэх магадлалтай гэж тэр ярьжээ. Жэк Ма мөн роботуудыг ажиллуулж, завтай болсон хүмүүс урьд урьдынхаасаа илүү их аялж жуулчилдаг болно гэж үзэж байгаа гэнэ. “Өнөөдрийн хүмүүс амьдралдаа дунджаар 30 орчим газраар аялж үздэг. Тэгвэл 30 жилийн дараа зорчих газрын тоо нь 300 болох байх” гэж тэр дүгнэжээ. Англи хэлний багш асан Жэк Ма нь 1999 онд Алибаба компанийг үүсгэн байгуулж байсан. Одоо Алибаба групп нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформ болж, Азийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод байгаа юм. Эх сурвалж: CNBC
https://ikon.mn/n/11m9
11mb
Самсунг “хавсардаг” загварын гар утаснаасаа салах дургүй байна
Р.Түвшин, iKon.mn
06/23/2017 10:50:00
Самсунг Электроникс компани өнөөдөр буюу Баасан гарагт хуучны “хавсардаг” загварын шинэ гар утсаа худалдаанд гаргажээ. Folder Flip 2 нэртэй загвар нь өмнө гарч байсан загваруудаасаа ялгарахааргүй боловч арай том товчнуудтай болсон гэнэ. Зөвхөн Өмнөд Солонгосын зах зээлд гарч байгаа нь хуучны ийм загварт дуртай бусад орны хэрэглэгчдийг сэтгэл дундуур үлдээжээ. Хар ба ягаан өнгөний сонголттой Flip 2 нь Android Nougat системтэй, 3.8 инч дэлгэц, 2GB RAM, 1,950mAh баттерей, 1.4GHz дөрвөн цөмт процессортой. 3G, LTE гэсэн хоёр хувилбартай байх гэнэ. Үнийн хувьд 297,000 вон буюу $260 орчим болж байгаа ажээ. Мөн тус компани Galaxy Note 8 загвараа ирэх наймдугаар сард зарлана гэсэн яриа гараад байгаа юм. Эх сурвалж: The Verge
https://ikon.mn/n/11mb
11mc
Монголын Хуульчдын өдөрт зориулсан МЭНДЧИЛГЭЭ
ikon.mn
06/23/2017 10:52:00
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үе үеийн хуульчид, хууль зүйн салбарын ажилтан, албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж байна. МЭНДЧИЛГЭЭ Эх орон, ард түмнийхээ амар тайван, аюулгүй амьдрал, шударга ёсны баталгаа болж, хууль ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэгч үе үеийн хуульчид, хууль зүйн салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын Хуульчдын өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Хуульчид Та бүхэн эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, ард иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрхэм үйл хэрэгт өөрсдийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулж ирснийг бахархан тэмдэглэж байна. Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт хууль заавал хэрэгждэг, хүн бүрд эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг байх зарчмыг дэвшүүлсэн. Ингэж байж хуулийн засаглалыг хөгжүүлж, чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгддөг, авлигаас ангид хуулийн байгууллагыг бид бэхжүүлж чадна. Энэ зорилтын хүрээнд эрх зүйн шинэтгэл амжилттай үргэлжилж, Монгол улсын Хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуульчид, хууль зүйн салбарын албан хаагчид гардан хэрэгжүүлэх олон хуулиуд батлагдан гарлаа. Сайн хууль гарах нэг хэрэг. Харин түүнийг нугалаа завхралгүй хэрэгжүүлэх их ачаа хуульчдын маань нуруун дээр ирдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс гардан хэрэгжүүлэх, мөрдөн хэрэглэх хуулиа сайтар судлах, олон нийтэд сурталчлах, иргэдэд эрх зүйн боловсрол олгох явдал хуулийн засаглалын нэг бат үндэс гэдгийг сайтар ойлговол зохино. Төрийн нэр хүнд сэвтэхгүй өндөр байх, түмний итгэл эмтрэхгүй бөх байх нь гагцхүү хуульчид та бидний өдөр тутмын үйл ажиллагаа, хариуцсан ажилдаа хандах хандлагаас шууд хамаарах билээ. Шударга ёсны манаач, хүний эрхийн хамгаалагч, төр улсынхаа түшиг тулгуур болсон манай хуульчид эрх зүйт төрийг төлөвшүүлэх их үйлсийн тэргүүн эгнээнд явж ирсэн. Ирж буй он жилүүдэд ч та биднийг их ажил, их үүрэг хариуцлага хүлээж байна. Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, эрх зүйн үйлчилгээг иргэддээ илүү ойртуулах, эрх зүйн боловсролыг нь дээшлүүлэх ажилд онцгой анхаарч, чиг үүрэг, чиглэсэн зорилтоо амжилттай биелүүлэх шаардлага тулгарч байна. Энэ үүргээ биелүүлэхдээ албаны болон мэргэжлийн ёс зүйг чанд сахиж, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг ард түмэн хүсэж, ахуй төр маань шаардаж байгааг умартах ёсгүй. Сайн хуульчийн чадварыг шударга хуульчийн ёс зүйтэй хослуулж байж гэмээнэ хууль ёсыг чанд сахиулсан, хуудуутай бусармаг явдлын эсрэг сөрөн зогсох үнэт зүйлтэй, түмний хүндлэл, төрийн итгэлийг бүрэн хүлээсэн “хуульч” хэмээх эрхэм алдрын жинхэнэ эзэн нь байж чадна. Та бидний хичээл зүтгэл, эв хүч шударга ёсны төлөө нэгдэн нийлж байж хүн зон маань амар амгалан, улс гэр маань бат түвшин байх учиртай. Эрхэм хуульчид Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, хууль ёсыг хүндэтгэн хэрэгжүүлэх цаг наргүй их ажилд тань цаглашгүй өндөр амжилтыг хүсэн ерөөе. Эх сурвалж: ХЗДХЯ
https://ikon.mn/n/11mc
11md
Ц.Нямдорж: Энэ сонгуульд ийм их хар мэдээлэл явж байгаа нь нэр дэвшигчээсээ үүдэлтэй
ikon.mn
06/23/2017 11:01:00
Гэрэл зургийг mpa.mn МАН-аас Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж байна. МАН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарын байр суурийг шууд хүлээн авч үзнэ үү. ШУУД: https://www.facebook.com/Ardiinnam/videos/551918264931857/?autoplay_reason=gatekeeper&video_container_type=4&video_creator_product_type=0&app_id=1383125992006153&live_video_guests=0 Ц.Нямдорж "Бид 7 дахь удаагаа сонгууль хийж, тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгууль өмнөхөө бодвол хар бараан мэдээллээр олон нийтийг булсан, төөрөгдүүлсэн сонгууль болж байгааг онцлон тэмдэглэж байна. М.Энхболд даргын хөдөө явах ажил дууссан. Өнөөдөр Улаанбаатартаа байж байгаад сонгууль дуусна. Энэ сонгуулийн үр дүн нааштай гараасай, М.Энхболд даргыг сонгооч гэдэг хүсэлтийг сонгогчдод тавьж байна. Монголын төрийг бүтэн болгоод өгөөч, ноён нуруутай болгоод өгөөч гэж та бүхэнд хэлж байна. М.Энхболд дарга төрийн ажлыг анхан шатнаас нь эхлэн дээд түвшинд хүртэл тасралтгүй хийсэн улс төрч мөн. Хувь хүний нь ноён нуруу, төрөлх зан чанар, хүлээцтэй байдал нь хэрэг болно гэж бид ойлгож байна. Энэ сонгуульд ийм их хар мэдээлэл явж байгаа нь нэр дэвшигчээсээ үүдэлтэй. Жишээ нь Ардчилсан намаас Р.Амаржаргал ч юм уу нэр дэвшчихсэн бол арай ч ийм хар мэдээ явж, олон түмнийг сэтгэлгээний хувьд төөрөгдүүлэхгүй байсан байх. Хувь хүний тогтсон хүмүүжил гэдэг Ерөнхийлөгчийн ажил төдийгүй сурталчилгааг нь хийхэд таагүй нөхцөл байдал бий болгож байгаа" гэв. Гэрэл зургийг MPA.mn Ө.Энхтүвшин "Би Х.Баттулгын хувьд ингэж хэлэх гээд байгаа юм. Юун ерөнхийлөгч болох вэ. Тэр төмөр зам хаана байна? Байхгүй л гэж байна лээ. Хамгийн гол нь офшорт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгийг нуусан байна. Монгол Улсын төрийн тэргүүн ядахдаа офшорт мөнгө байхгүй, ард түмэнд өөрийнхөө хөрөнгийг ил тод хэлчихдэг, хүн чанартай хүн байх ёстой. Тийм учраас М.Энхболдыг МАН нэр дэвшүүлсэн юм" гэв. Гэрэл зургийг MPA.mn Д.Лүндээжанцан "Төрийн тэргүүний албан тушаал бол ганц. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Иймээс тохьтой нуруутай хүн гараад, Монголын төр тогтвортой цаашаа яваад, ард түмэн тайван амгалан амьдрах хэрэгтэй байна. Төр тогтвортой байгаад, тайван амгалан амьдрах юм сан. Эдийн засгийн хямрал гэж нэг л дайсан бидэнд бий. Энэ янзаараа яваад байвал 2018 оны өдийд эргээд хуучин байрандаа очих төлөв харагдаад байна" гэв.
https://ikon.mn/n/11md
11me
Дэлхийн хамгийн ер бусын ДОЛООН зоогийн газар
А.Үлэмж, iKon.mn
06/24/2017 10:11:00
Ер бусын сонирхолтой газруудад дуртай л биз дээ? Та бүхэндээ санаанд оромгүй долоон зоогийн газрыг танилцууж байна. Чимээгүй зоогийн газар Энэхүү зоогийн газар нь АНУ-д байдаг. Энд ямар ч төрлийн чанга ярьдаг, яриа хүн орсон чимээгүй байх ёстой. Зоогийн газрын эзэн Төвөд рүү ажлаар явж ирсний дараа зоогийн газраа нээх санаа төржээ. Түүнд Буддын шашны сүм амар амгаланг мэдрүүлж, бусад хүмүүсийг ч мөн амар тайван чимээгүй суун амтат хоол идэх газартай болгохыг хүссэн байна. Газар хөдлөлтийн үеийн найр Магадгүй та гайхах байх. Гэхдээ Испанид байдаг энэхүү зоогийн газарт хүмүүс 7.8 баллын газар хөдлөлтийг мэдрэх гэж мөнгө төлдөг. Энд хагарсан аяга таваг бол энгийн л үзэгдэл. Хадан дунд байрлах зоогийн газар Энэхүү газар нь Хятадын маш өндөр уулын хадан дунд байрладаг. Халуун ногоонд дурлагсад энэ газарт очиход тохиромжтой. Ресторан Робот Магадгүй та аль хэдийн ойлгосон байх. Энэ газарт хүн биш роботууд үйлчилдэг. Тэд хэзээ ч таны захиалгыг андуурахгүй. Мөн эдгээр ухаантай ажилтан нь оройн цагаар бүжиглэж үйлчлүүлэгчдээ зугаацуулдаг. Энэхүү зоогийн газар нь Хятадад байдаг байна. Мөсөн ресторан Та мөсөн зоогийн газарт очихын тулд маш чийрэг байх хэрэгтэй. Энэ газар нь Хойд туйлд байрладаг. Энд зөвхөн хүйтэн хоолоор үйлчилдэг. Гэхдээ уух зүйлс нь маш халуун. Ариун цэврийн өрөө шиг ресторан Энэхүү зоогийн газар нь Хятадад байрладаг бөгөөд үйлчлүүлэгчид сандалны оронд жорлонгийн суултууран дээр сууж үйлчлүүлдэг байна. Харанхуйд барих зоог Харанхуйд зоог барих нь хоолны амтыг арай өөрөөр мэдрүүлдэг гэж энэхүү зоогийн газрын үйлчлүүлэгчид үздэг байна. Энэ газар Англид байдаг аж. Эх сурвалж: interesnoznat
https://ikon.mn/n/11me
11mg
Говьсүмбэр, Дорноговь аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасагт фургон, мотоцикл өглөө
А.Төгөлдөр, iKon.mn
06/23/2017 14:10:00
Гэрэл зургийг Mpa.mn Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан Говьсүмбэр аймгийн Чойр, Дорноговь аймгийн Сайншанд хотноо 2017 оны 06-р сарын 21,22-ны өдөр ажиллаа. Энэ удаа аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газар, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын 3-р аян”-ыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, “Үйлдвэржилт 21:100”, ”Ноолуур”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, орон нутагт хэрэгжүүлж байгаа бодлогын талаар чиглэл, зөвлөмж өгч ажилласан юм. Хүнс хөдөө аж ахуйн салбарын ажил, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Дорноговь, Говьсүмбэр аймгийн Хөдөө аж ахуйн газарт фургон, сумын мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл, гардуулж өгсөн юм. Аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар сүүлийн жилүүдэд унаа тэрэгний шинэчлэл хийгдээгүй, хүрэлцээгүй байсныг ийнхүү шийдвэрлэжээ. Эх сурвалж: ХХААХҮЯ
https://ikon.mn/n/11mg
11mh
Элчин сайд Г.Баттунгалаг Словени улсын ерөнхийлөгчид ИЖБ өргөн барив
ikon.mn
06/23/2017 11:45:00
Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 6 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр улс хоорондын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр талын харилцаа төдийгүй НҮБ болон олон талт яриа хэлэлцээний механизмын хүрээнд хоёр улс хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж, туршлагаа хуваалцаж ажиллахыг чухалчилж буйгаа уулзалтын үеэр мөн илэрхийлэв. Элчин сайд Г.Баттунгалаг Любляна хотноо ажиллах үеэрээ Словени Улсын Боловсролын сайд, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Аялал жуулчлалын үндэсний зөвлөлийн удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/11mh
11mj
Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй
ikon.mn
06/23/2017 12:04:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болгов. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11mj
11mk
Үндэсний үйлдвэрлэгч "Сүү" ХК жилийн хугацаатай, 17.5 хувийн хүүтэй БОНД ГАРГАЛАА
Б.УЧРАЛ, iKon.mn
06/23/2017 12:12:00
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хугацааны эцэст нэрлэсэн үнийг хүүгийн хамтаар эргэн төлөх “СҮҮ БОНД”-ыг Монголын Хөрөнгийн Биржээр нээлттэй арилжаалахыг 2017 оны 06-р сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгов. Бондын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК, “Ард Капитал Групп ҮЦК” ХХК нар ажиллаж байна. Үнэт цаасны захиалгыг 6 дугаар сарын 29 хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг явуулах юм. СҮҮ БОНД нь 2011 оноос хойших Монголын хөрөнгийн биржээр нээлттэй гарч буй хамгийн өндөр үнийн дүнтэй бонд болж байгаа юм. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг харуулж байна. Монголын хөрөнгийн биржээр хамгийн сүүлд 2015 онд “Эрчим инженеринг” ХХК-ийн 500 сая төгрөгийн “Эрчим Бонд” гарч байсан ба үүний өмнө 2011 онд “Жаст Агро” ХХК-ийн 4.4 тэрбум төгрөгийн “Мах Бонд” биржээр дамжин арилжиж байв. Сүү ХК нь хөрөнгийн зах зээлд чиглэсэн бодлогынхоо хүрээнд 2016 онд нэгж хувьцаагаа 1,000 хуваасан бөгөөд үүний үр дүнд компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 2.5 дахин, хувьцааны арилжааны дүн 3 дахин, арилжааны идэвх 7 дахин нэмэгдсэн байна. Мөн цаашид энэхүү нээлттэй бондоос гадна хувьцаа эзэмшигчдэд чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Голомт Капитал ҮЦК ХХК нь Голомт Банкны 100% хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд үнэт цаасны брокер, андеррайтерийн үйл ажиллагааг Монголын Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг Монголын томоохон ҮЦК-ийн нэг юм. Үйл ажиллагаагаа эхлээд 5 жил болж байгаа тус ҮЦК нь 2015 онд Монголын анхны даатгагдсан бонд “Эрчим Бонд”-ыг амжилттай гаргаж байжээ.
https://ikon.mn/n/11mk
11mm
Маргаашаас ихэнх нутгаар халж, ХУРЦ НАРТАЙ байхыг анхаарууллаа
С.Бадрал, iKon.mn
06/23/2017 12:20:00
Гэрэл зургийг mpa.mn Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Зургаадугаар сарын 24-нөөс ихэнх нутгаар халж, хурц нартай байхыг анхааруулж байна. 6 дугаар 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 28-33 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна. 2017 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 25-26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-25-нд Алтайн уулсаар, 26-27-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, Бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны эцсээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Эх сурвалж: ЦУОШГ
https://ikon.mn/n/11mm
11mn
Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн МАРГААШ 21:00 цагт эхэлнэ
Б.УЧРАЛ, iKon.mn
06/23/2017 12:31:00
Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн маргааш буюу зургаадугаар сарын 24-ний Бямба гарагийн 21:00 цагт эхэлнэ. Өмнө нь хоёр ч удаа болох тухай яригдаж байсан сонгуулийн мэтгэлцээн маргааш албан ёсоор болно гэдгийг МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц олон нийтийн сүлжээгээр мэдээллээ. Мэтгэлцээн 21:00-23:00 цагийн хооронд 120 минут үргэлжлэх юм байна. #Eрөнхийлөгчийнсонгууль2017 #3намынгeнсeкзөвшөөрлөө #MNB #МҮОНРТ #МОНГОЛЫНРАДИО #06.24-НЫ 21.00-23.00 pic.twitter.com/uMOtQEA2LK — Л.НИНЖЖАМЦ (@NinjjamtsL) June 22, 2017 Түүний өгсөн мэдээллээр гурван намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Энэ жилийн сонгуулийн мэтгэлцээнийг МҮОНРТ дангаараа зохион байгуулах юм.
https://ikon.mn/n/11mn
11mp
АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №32 "Сондор Хилэн" төвийн багш С.Төмөрбат
ikon.mn
06/23/2017 13:00:00
“Сондор хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат ШУУД дамжуулалтаар англи хэлний алсын зайны хичээлийг зааж байгаа билээ. Тэрбээр аравдугаар сарын 5-ныг хүртэл Одоо үргэлжилж буй цаг, Өнгөрсөн цаг, Ирээдүй цаг, Ирээдүйд өнгөрсөн цаг гэсэн дөрвөн цаг нэмэлтээр заах юм байна. Түүний 32 дахь хичээлийг хүлээн авч үзнэ үү. https://www.facebook.com/iKonNews/videos/687302041455367/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! С.Төмөрбат багш өмнө нь англи хэлний анхан шатны нийт 29 хичээлийг заасан юм.
https://ikon.mn/n/11mp
11mq
ФОТО: Өнөөдрийн дуудлага худалдаагаар ХОЁР ГАЗАР зарагдлаа
А.Төгөлдөр, iKon.mn
06/23/2017 13:14:00
Гэрэл зургийг mpa.mn Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр Хангарди ордны 14 давхарт боллоо. Дуудлага худалдаанд нийт зургаа санал ирснээс БГД-ын 20-р хороонд зарлагдсан 1 дүгээр байршилд 4 санал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд зарлагдсан 4 дүгээр байршилд 2 санал тус тус ирүүлжээ. Өнөөдрийн дуудлага худалдаагаар Хан-Уул, Баянгол дүүргийн газар зарагдлаа. Үүнд Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд 5.25 га, Үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газарт Говь Хангай мебель ХХК, Домогт угсаа ХХК-аас тус тус санал ирүүлсэн байна. Домогт угсаа ХХК 480,606,848 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авлаа. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд 0.047 га, Үйлчилгээний зориулалттай газарт иргэн Г.Батцэцэг, Г.Ганзул “ЗМЗ ХХК”, “Мөнгөн цахиурт ХХК” нарын иргэн хуулийн этгээдүүд санал ирүүлсэн бөгөөд “Мөнгөн цахиурт ХХК” 285,000,000 төгрөгөөр үнийн санал хэлснээр ялагч боллоо. Нийслэлийн газрын албанаас Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу дуудлага худалдааны ялагчаар тодорсон Домогт угсаа ХХК, Мөнгөн цахиурт ХХК нартай “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгууллаа. .Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн Нийслэлийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор НЗД-ын 2017 оны А/332 дугаар захирамж “дуудлага худалдаа зохион байгуулах тухай”, НЗД-ын 2017 оны А/455 дугаар захирамж “дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг батлах” тухай захирамжийн дагуу дээрх худалдааг зохион байгуулжээ. Гэрэл зургийг MPA.mn
https://ikon.mn/n/11mq
11mr
2016 оны сүүлийн хагасын арьс, ширний урамшууллыг өнөөдөр олголоо
А.Үлэмж, iKon.mn
06/23/2017 13:31:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор "Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчдад мөнгөн урамшуулал олгох" тухай журам 2013 онд батлагдсан. Өнөөдөр 2016 оны сүүлийн хагасын арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгосон байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мал хамгаалах сангийн ерөнхий менежер Ц.Нямсүрэн "2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3.1 сая арьс, ширэнд 12.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор ХХААХҮ-ийн сайдын тушаал тавдугаар сарын 25-нд гарсан. Өнөөдөр 64,255 малчинд арьс, ширний урамшууллыг олголоо. Энэ жил мөн 2016 оны ноосны урамшууллыг 92 мянган малчинд 22.6 тэрбум төгрөгийг сар шинийн өмнө тавьж олгосон байгаа" гэлээ. АРЬС, ШИРНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД Арьс, ширний урамшуулал 2013 он сүүлийн хагас 2014 он эхний хагас 2014 он сүүлийн хагас 2015 оны сүүлийн хагас НИЙТ Урамшуулалд хамрагдсан малчны тоо 29811 3085 54535 45061 132,492 Арьс, ширний тоо Бод: 40620 Бог: 700297 Бод: 3806 Бог: 54184 Бод: 159654 Бог: 1854943 Бод: 168512 Бог: 2324359 5.3 сая Урамшууллын дүн /төгрөг/ 2.7 тэрбум 219 сая 7.9 тэрбум 9.5 тэрбум 20.4 тэрбум НООСНЫ УРАМШУУЛЛЫН ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД Он Малчны тоо Ноосны хэмжээ /тн/ Мөнгөн дүн /тэрбум / 2011 32977 4924.9 9.8 2012 103162 14696.6 29.4 2013 117667 18307.3 36.6 2014 80619 16643.5 18.3 2015 79407 16897.0 19.3 2016 92885 20599.0 22.6 ДҮН 506717 92068.3 136.0
https://ikon.mn/n/11mr
11ms
АНУ-ын армийн гэрээт ажилтан Хятадад нууц материал худалдаж байгаад баригджээ
Р.Төмөр, ikon.mn
06/23/2017 13:30:00
АНУ-ын төрийн департментийн аюулгүйн албаны ажилтан байгаад сүүлд армийн гэрээт ажилтан болсон Кэвин Мэллори гэгч $16,500 бүхий цүнхтэй явж байгаад Америкийн сөрөг тагнуулынханд баригджээ. Түүнийг АНУ-ын армийн нууц мэдээллийг Хятадын тагнуулуудад зарж байсан гэж буруутгасан байна. Тэрээр өнгөрсөн гурав, дөрөвдүгээр саруудад Шанхай хотыг зорихдоо мэдээллээ мөнгөөр солилцож байсныг илрүүлсэн гэнэ. Хэрвээ түүний үйлдсэн хэрэг батлагдвал бүх насаар хоригдох ял эдлэх, цаашлаад цаазаар авахуулах ч боломжтой юм. Түүний тавдугаар сарын 5-нд Хятадын тагнуултай солилцсон мессэжэд Кэвин Мэллори“Танай зорилго бол мэдээлэл олох, миний зорилго бол мөнгө олох” гэж бичсэн байсныг илрүүлжээ. 60 настай Мэллори нь мандарин хэлээр чөлөөтэй харилцдаг, 2012 он хүртэл төрийн департментийн чухал албан тушаалуудад ажиллаж байсан гэнэ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэр Хятадын тагнуулын элсүүлэгчтэй сошиал сүлжээгээр холбогдон танилцжээ. Үүнийхээ дараа Шанхайд зорчихдоо тагнуулын албаныхантай уулзсан байна. Хятадын тагнуулууд Шанхайн Нийгмийн Ухааны Академийн судлаачид гэсэн нэрийн дор түүнтэй уулзсан гэнэ. Хятадаас ирэхдээ цүнхтэй бэлэн мөнгө авчирсан Мэллориг АНУ-ын гаалийнхан шалгаж илрүүлсэн ажээ. Кэвин Мэллорид зохих ял оноосноор “улсын нууцыг гадаадын тагнуулын байгууллагуудад дамжуулсан, дамжуулахыг завдсан хүмүүс ямар шийтгэл хүлээх ёстой”-г бодитоор харуулна гэж Виржиниа мужийн шүүгч мэдэгджээ. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/11ms
11mv
ЗӨВЛӨГӨӨ: Харшлын сэргийлэлт бага наснаас эхэлнэ
ikon.mn
06/24/2017 10:00:00
Тоосны, ургамлын, хоолны, савангийн үнэртний, халуун, хүйтний тэр ч бүү хэл үрийн шингэний ч харшил бий. Зуны улиралд эхэлж шарилж мэтийн ургамал соёолох цаг ургамалын харшилтангуудын хувьд "үнэхээр там" болдог. Найман настай балчраас наян настай буурал хүртэлх бүх насны хүмүүсийг ялгалгүй хамардаг харшил гэж чухам юу вэ? Аллерги буюу харшил гэдэг нь төрөл бүрийн гадны биетийн эсрэг бие махбодийн үзүүлж буй ердийнхөөс илүү хүчтэй, эмзэг хариу үйлдэл юм. Гадны биет анх удаа биед нөлөөлөхөд дархлааны систем ажиллаж уг гадны биетийг эсэргүүцэж, хамгаалахад өөрийгөө бэлтгэдэг. Тухайн гадны биет дахин биед орсон үед гистамин болон бусад хорт бодисыг ялгаруулж цусанд оруулдаг. Уг бодис цусанд орсноор өргөсөж, харшлын шинж тэмдэгүүд илэрдэг.Биеийн дархлааны систем тухайн хорт бодисыг бүрэн эсэргүүцэж устгаж чадаагүй тохиолдолд харшил, харшлын өвчнүүд үүсдэг байна. Харшлын урвал нь хэрхэн хаана үүссэн зэргээс хамаарч шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Харшлын шалтгаантай хамрын үрэвсэл,нүдний салстын үрэвсэл, арьсны үрэвсэл, бүр хүндэрсэн тохиолдолд гуурсан хоолойн багтраа үүсч болох аюултай Хаана ямар эрхтэн гэмтээснээс шалтгаалан нус гоожих, хамар битүүрэх, нүд улайх нулимас гоожих, арьсан дээр тууралт гарах, загатнах, улайх, эсвэл хуурайших, өвчин хүндэрч гуурсан хоолойн багтраа үүсч эхэлсэн бол амьсгал авахад хүнд болж, бачуурах хоолой боох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тэр ч бүү хэл харшлын шок тохиолдож болно. Энэ нь цөөн тохиолдох боловч аюултай хүндрэл бий. Ихэвчлэн эм, тариа хоол зэргээс үүсдэг гэнэтийн огцом, хүчтэй илэрдэг энэ харшлын урвал амь насанд ч аюул учруулах эрсдэлтэй. ЭРТ ОНОШЛУУЛАХ НЬ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ Юунаас болж харшил үүсэв, ямар эрхтэнг гэмтээсэн бэ? гэдгээс шалтгаалан хамар битүүрэх, нүд улайх, нулимс гоожих, арьсан дээр тууралт гарах, арь улайх зэрэг олон шинж тэмдэгүүд илэрдэг. Эхний үед эдгээр шинжүүд нь ямар нэг харшил үүсгэгчийн хэрэглэсний дараа илрээд түүнийг хэрэглэхээ зогсоомогц арилдаг. Энэ үед нь анхаарал тавьж тухайн зүйлийг хэрэглэхгүй байх, мэргэжлийн эмчид үзүүлж, харшлын сорил тавиулан харшил үүсгээд байгаа зүйлийг нарийн тодорхойлуулж, оношийг зөв тогтоолгох шаардлагатай. Нэгэнт харшилтай болсон бол түүнийг тууштай эмчлүүлэх шаардлагатай. Хамгийн түрүүнд та яг юунаас харшилтай гэдгээ мэлэж байх шаардлагатай. Харшлын бусад өвчнөөс ялгагдах нэг онцлог нь харшил үүсгэдэг хүчин зүйл нь байхгүй юмуу үүсэхгүй бол тухайн хүн яг л эрүүл хүн шиг харагддаг. Жишээ нь ургамлын харшилтай хүн зөвхөн шарилж цэцэглэх 2-3 сарын хугацаанд шинж тэмдэг илэрч зовиур нэмэгддэг. Гэхдээ хичнээн энэ хугацаатай давхцсан ч тухайн хүнд харшил төрүүлдэг ургамлаасаа хол байж чадвал харшил хөдөлдөггүй. Тоосны харшилтай хүнд өвчин үүсгэгч нь тоосны хачиг байдаг бөгөөд ямар ч их тоостой байсан уг тоос , шороон дотор тоосны хачиг байхгүй бол харшил хөдөлгөхгүй. Дээр дурдсанаар харшил үүсгэгчид гистамин хэмээх хорт бодисыг ялгаруулж цусанд оруулдаг тул харшлынг үндсэн эмийн эмчилгээ нь энэ бодисыг багасгахад чиглэсэн эмүүдийг хэрэглэх байдаг. Харшлын өвчний явц, шинж тэмдэг, хүнд хөнгөний зэргээс эмчилгээний тактик хамаардаг. Түүнээс гадна хамрын битүү арилгах, нүд улайлтыг дарах, арьсны үрэвслийг намдаах зэрэг эмчилгээ хийх боловч ихэнхи тохиолдолд энэ нь шинж тэмдэг арилгах эмчилгээ болдог. ХАРШЛЫН СЭРГИЙЛЭЛТ ХҮҮХЭД НАСНААС ЭХЛЭХ ЁСТОЙ Нэгэнт харшилтай болсон бол бүрэн эмчлэх, төгс эдгээх нь маш хэцүү. Иймд уг өвчнөөс сэргийлэх нь хамгийн төгс арга болдог. Харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэлт бүр бага наснаас эхлэх ёстой. Хүүхдийн диатез хэмээх эмгэг байдал нь харшлын суурь болдог. Харамсалтай нь манай ихэнхи эцэг эхчүүд чихрийн хордлого гээд онц ач холбогдол өгөхгүй тохиолдол бий. Таны хүүхэд диатезтэй бол эртхэн эмчлүүлж арга хэмжээ авахыг зөвлөе. Учир нь багадаа үүссэн эмгэг байдал нь даамжирсаар том болоод харшлын өвчтэй болох магадлалтай. Харшлын өвчнүүд удамших хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл таны эцэг эх, эмээ өвөө тань харшилтай бол танд ч бас үүсэх магадлал өндөр байдаг. Хэрэв тийм бол та тэднийхээ юунаас харшилтай болохыг нь мэдэж байх, өөрөө ч харшлын эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв та өөрийнхөө харшилдаг зүйлийг олж мэдсэн бол тэр зүйлийг хэрэглэхгүй байх, хэрэглэхээс зайлсхийх нь урьдчилан сэргийлэх чухал аргын нэг болно. Та харшлын өвчнөөр өвдөөгүй байсан ч та юунаас харшилдаг, юу таарддаггүй, ялангуяа эм тариа хийлгэж байсан үедээ харшил өгч байсан бол түүнийхээ талаар мэдээлэлтэй байх нь чухал.
https://ikon.mn/n/11mv
11mw
"Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна"
БОНХАЖЯ
06/23/2017 14:28:00
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Жагдагтай ойн хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч байгаа талаар ярилцлаа. -Монгол орны ойн онцлогийн талаар товчхон ярихгүй юу? -Манай орны ойн сан нь Төв Азийн тал хээрийн өндөрлөг болон Сибирийн их тайгын завсарт Монгол орны усны 3 их хагалбарын дагуу оршиж байдаг. Сибирийн их тайгын төгсгөл, Төв Азийн цөлөрхөг хээрийн торгон заагт оршдог, байгалийн эрс тэс уур амьсгал, нөхөн сэргэх чадвараар нэн хязгаарлагдмал, хүний сөрөг нөлөөлөлд амархан өртдөг онцогтой ой юм. Монгол орны ой нь мөнх цэвдэгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ой юм. Иймд ойг хамгаалах, зохистой ашиглах талаар арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Байгалийн энэхүү тогтоц нь экологийн хувьд тун эмзэг хийгээд гайхалтай зохицлийг бий болгосон байдаг. Манай орны ойн энэхүү гайхалтай экологийн тогтоц нь олон зүйлийн ургамал, ан амьтны өсөн үржих өлгий нутаг болж эрт дээр үеэс эхлэн та бидний зан заншил, уламжлалт ахуй амьдралд үр өгөөжөө өгсөөр ирсэн. -Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг ер нь хэдэн оноос хийж эхлэсэн түүхтэй юм бэ? -Монгол оронд Ой хамгааллын ажлыг 1955 оноос эхлэн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар зохион байгуулж улмаар 1987 оноос эхлэн нутгийн омгийн бактерийн бэлдмэлийг гарган авч, ой хамгааллын ажилд ашиглаж эхэлсэн түүхтэй.Ой хамгааллын ажилд үе үеийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн нарын хийсэн судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол туйлын их юм. -Монгол оронд хичнээн зүйлийн шавж байдаг вэ. Ямар шавжууд нь хөнөөл учруулдаг талаар тодруулахгүй юу? -Эрдэмтэн судлаач нарын судалгаа, шинжилгээний бүтээлээс үзэхэд одоогийн байдлаар Монгол орны ойн санд 7 баг 62 овог 316 төрөл 695 орчим зүйлийн ойн шавж бүртгэгдсэн байдаг. Эдгээр шавжийг модлог, бутлаг ургамлын янз бүрийн хэсгүүдээр хооллох байдлаар нь хуваан авч үзвэл, навч шилмүүсний 181 төрөл 363 зүйл, иш холтосны 134 төрөл 290 зүйлийн шавж зонхилж байна. Экологийн бүлэглэлийн эзлэх хувиар нь ойн анхдагч хөнөөлт шавж буюу навч шилмүүсний, ойн хоёрдогч хөнөөлт шавж буюу иш, холтосны хөнөөлт шавж гэж ангилдаг. Судлаачдын бүтээл болон бусад холбогдох баримтаас үзвэл манай орны ойд 4 баг 16 овог 35 төрөлд багтах 45 орчим зүйлийн шавж түгээмэл тархалттай байдаг. Дээрх 45 зүйл шавжаас ойн санд учруулж буй хөнөөлийн хэмжээгээр дараах 5 зүйлийн шавж хамгийн их байна. Манай орны ойн санд Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tshetv), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymentria dispar L /Gypsy moth/), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni diak),Эгэл бийрэн сүүлт эрвээхэй (Orgyia antiqua), Нарсны эвэрт цох (Monochamus galloprovincialis pistor Germ) зэрэг шавжууд их хэмжээгээр хөнөөл учруулж ойн санг доройтуулж байна. -Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр ямар зорилт тавьж ажиллаж байгаа вэ? -Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын арга технологийг өөрчилж, химийн бодисын хэрэглээнээс татгалзаж, биологийн аргаар ногоон технологид шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд салбарын сайдын 2013 оноос тушаалаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын нийт талбайн 40-өөс доошгүй хувьд биологийн аргаар, 65-аас доошгүй хувьд онгоцоор гүйцэтгэхээр зохион байгуулж, улмаар үе шаттайгаар химийн аргаас татгалзах бодлого баримтлаж ажиллах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу жил бүр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 124,7 мян.га талбайн 48,9%-д, 2014 онд 97,7 мян.га талбайн 70,0%-д, 2015 онд 163,9 мян.га талбайн 58,1%-д, 2016 онд 70,8 мян.га талбайн 80,0%-д, 2017 онд 150.0 мян.га талбайн 100%-д нь биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, технологиор тэмцлийн ажлыг зохион байгуулж ажиллалаа. Эдгээр шавжууд нь ойн санд их хэмжээгээр олширч ойн санг доройтуулж, дахин сэргэн ургах чадваргүй болгож,хатаж хуурайшуулах аюултай байдаг. Иймд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлаж тэмцлийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байдаг. -Танай яам нь хөнөөлт шавжтай тэмцэх ажилд химийн бодисоос бүрэн татгалзаж ажиллаж байгаа юм байна. Ер нь тэгээд ямар бодис, бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулдаг юм бэ? -Манай яам нь Монголын эрдэмтдийн гаргаж авсан нутгийн омгийн бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулах, дотоодын бэлдмэл, бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэж байгаа бэлдмэлүүд нь Монголын эрдэмтэдийн гарган авсан Энтомотоксин(Bacillis thuringiensis), Bt-MN01(Bacillus thuringiensis.var.dakotaMN-01), Green(Metarhizium anisopliae MaMn-09/22), Бассиана мускардин(Beauveria bassiana-G07, G10) Лепидоцид, СК (Bacillus thuringiensis. var. Kurstaki), зэрэг 5 төрлийн биобэлдмэл байдаг. -Энэ жилийн хувьд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг аль нутгийн ойн санд хичнээн га талбайд хийж байна вэ? -Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2017 онд судалгааны ажлыг 2,0 сая га, тэмцлийн ажлыг 150,0 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд энэ онд Архангай аймагт 13,0 мян.га, Увс аймагт 4,0 мян.га, Сэлэнгэ аймагт 5,0 мян.га, Горхи-Тэрэлжийн БЦГ-т 3,0 мян.га талбайд онгоцоор, Өвөрхангай аймагт 2,0 мян.га талбайд үүргийн шүршигч багажаар, Хөвсгөл аймаг 5,8 мян.га Төв аймагт 15,0 мян.га, Сэлэнгэ аймагт 35,0 мян.га, Нийслэлийн ногоон бүсийн ойд 5,0 мян.га талбайд механик аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулж, хөнөөлийн голомтийг хязгаарлаж байна. Өнөөдрийн байдлаар 88,0 мянган га талбай буюу нийт тэмцэл хийх ажлын 58,6 хувийг хийж гүйцэтгээд байна. -Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг яаж хийдэг юм бэ? -Судалгааны ажлыг 2,0 сая га талбайд15-17 аймгийн 100 гаруй сум, Нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Тусгай хамгаалалтай газар нутагт хавар 4-6 дугаар сард, намар 9-10 дугаар сарын хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Судалгааг “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ, Шавж судлалын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүрээлэнгийн судлаачид, Ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд судалгааны ажлыг Баруун, зүүн, төв гэсэн 3 хэсэг болгон зохион байгуулж байна. -Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа ажилд яаж хяналт тавьдаг вэ? -Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ойг хөнөөлт шавьж өвчнөөс хамгаалах тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллагын эрх авсан байгууллагууд хийдэг. Тэмцлийн ажлын хяналтыг орон нутгийн түвшинд Ойн анги, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч мөн захиалагч талаас төслийн менежер томилон байнгын хяналт тавьж, ажлын үр дүнг газар дээр нь үзэж ажилладаг. БОАЖЯ-наас энэ жилийн хувьд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хийсэн тэмцлийн ажлыг газар дээр нь үзэх хяналт, шалгалтыг 2017 оны 6 дугаар сарын 8-15-ны хооронд БОАЖЯ-ны ОБЗГ-ын ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Жагдаг, Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Энхнасан, Газарзүй,Геоэкологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Ганбат, Б.Батчөдөр, ХААИС-ын багш, экологич Т.Байгаль-Амар нар газар дээр нь үзэж, ажлын явц, үр дүнд хяналт, мониторинг хийж ажиллалаа. -Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд өөр ямар ямар ажлуудыг хийж байгаа вэ? -Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хамгаалах ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын норматив зардлыг 2-4 дахин нэмэгдүүлж ажиллалаа. Ингэж ажилласаны үр дүнд ой хөнөөлт шавжтай тэмцлийн ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийн чадавхи сайжирч, технологийн шинэчлэлт хийх боломж нөхцөл бүрдсэн. Үүний нэг жишээ нь, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн улсаад хүчин чадал сайтай багажуудыг оруулж ирснээр ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлж байна. Ойн ашигтай шавж үржүүлэх, ойн шавжийн судалгааны лаборотори байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, ойн хөнөөлт шавжийн байгалийн дайсан ангуучилдаг болон шимэгч шавжийг үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших судалгааны ажлыг Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтарч ажиллаж байна. Мөн Ойн хөнөөлт шавжийн үр дүн, эрхзүйн орчинг сайжруулах үүднээс судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэх 7 стандарт батлуулж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Түүнээс гадна ойн анхдагч хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэх нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших ажлыг Ерөнхий ба Сорилийн биологийн хүрээлэнтэй хамтарч хийж эхлээд байна. Ингэснээр өөрийн улсын эрдэмтэдийн гарган авсан нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Гэх мэт олон ажлыг нэрлэж болно.
https://ikon.mn/n/11mw
11mz
Хавдрын алсын зайн оношилгоо, тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ
ikon.mn
06/23/2017 14:37:00
Гэрэл зургийг mpa.mn “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран Монгол Улсын бүх аймгийн төвүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээрээ дамжуулан алсын зайнаас хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлэх цогц системийг нэвтрүүлэх “МОМЕNТ” төслийг эхлүүллээ. Төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Золбаяр нарын албаны хүмүүс оролцлоо. Өнөөгийн байдлаар аймаг, орон нутгийн эмнэлэгүүдэд зөвхөн хавдрын шинж тэмдгийн оношилгоо хийгддэг тул Улаанбаатар хотод ирж бүрэн шинжилгээнд хамрагдаж, өвчний оношилгоог баталгаажуулахад дунджаар нэг сарын хугацаа зарцуулдаг байна. Хавдрын өвчнийг оношилоход 6-8 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар оролцдог бөгөөд аймаг орон нутагт мэргэшсэн эмч нар дутагдалтай байдгаас цаг хугацаа алдах, өвчин гүнзгийрэхэд ихээхэн нөлөөлдөг байна. Түүнчлэн оношлуулсныхаа дараа ч жилд 3-6 удаа Улаанбаатарт ирж, тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдан давтан эмчилгээнд ордог нь тухайн өвчтөний сэтгэл санаа, цаг хугацаа, санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл учруулахаас гадна Хавдар судлалын үндэсний төвийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг байна. Энэхүү нөхцөл байдлыг өөрчлөх, хорт хавдрын өвчлөлийн эсрэг авч хэрэгжүүлэх дараагийн шатны арга хэмжээ нь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн түвшинд анхан шатнаас шилжүүлсэн, хорт хавдрын сэжигтэй үйлчлүүлэгчийн оношийг тодруулах, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх ажлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгаа юм. Тиймээс Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран Монгол Улсын бүх аймгийн төвүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээрээ дамжуулан алсын зайнаас хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлэх цогц системийг нэвтрүүлэх “МОМЕNТ” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн эхний шатанд 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулж, шаардагдах төгсгөлийн төхөөрөмжүүдийг суурилуулан Хавдар судлалын үндэсний төвтэй холбож, алсын зайны оношилгоо, эмчилгээний дэд бүтцийг бүрэн хэмжээнд бий болгох юм. Ингэснээр хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээнд томоохон дэвшил гарч, цаг хугацаа, зардал хэмнэсэн, түргэн шуурхай эмнэлэгийн тусламж үйлчилгээний олон боломж, давуу талуудыг бий болгох аж. Үүнээс гадна аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын оноштой өвчтөнүүдийн оношилгооны талаарх эмч нарын зөвлөлгөөн зохион байгуулагддаг хугацааг эрс багасгаж, 14 хоног тутам алсын зайнаас аймаг, орон нутгийн эмч нар Хавдар судлалын төвийн хавдрын чиглэлээр нарийн мэргэшсэн, бэлтгэгдсэн мэргэжлийн зөвлөх багтай хамтран видео хурал зохион байгуулж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг ч бий болгож байгаа юм байна. Цаашид “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн 285 гаруй сум сууринг хамарсан 17,451 км урт шилэн кабелийн сүлжээг ашиглан сумдын хэмжээнд уг төслийг хэрэгжүүлж, зөвхөн хавдрын төдийгүй бусад төрлийн эрүүл мэндийн бусад оношилгоо, үйлчилгээг алсын зайнаас үзүүлэх боломжтой болох юм. Эх сурвалж: “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК, Хавдар судлалын үндэсний төв
https://ikon.mn/n/11mz
11n
Хятадын намын хорооны барилгад дэлбэрэлт боллоо
Өглөөний сонин
11/07/2013 08:55:00
Тайвань хотод Коммунист намын хорооны барилгын ойролцоо дэлбэрэлт боллоо Хятадын хойд хэсэгт орших Шаньси мужийн засаг захиргааны төв Тайюань хотод Коммунист намын хорооны барилгын ойролцоо дэлбэрэлт болсны уршгаар нэг хүн амиа алдаж, найм нь шархаджээ. Үүнээс гадна барилгын дэргэд байрлуулсан болон хажуугаар нь өнгөрч явсан 20 гаруй авто машин дэлбэрэлтэд өртсөн байна. Энэ талаар тус улсын хэвлэлүүдээр мэдээлжээ. Урьдчилсан дүгнэлтээр дэлбэрэлтийг ган бөмбөлөг бүхий гар хийцийн тэсрэх бөмбөгөөр үйлдсэн бололтой. Хэргийн газрыг бүсэлж, мөрдлөг явуулж байгаа аж.
https://ikon.mn/n/11n
11n0
Теслагийн ГИГА үйлдвэр батарей үйлдвэрлэж эхэллээ
WWW.CARDOCTOR.MN
06/23/2017 14:54:00
Гурван жилийн өмнө Тесла компани Невадагийн элсэн цөлийн ойролцоо өөрсдийн аварга том үйлдвэрийн барилгыг эхлүүлсэн. Тус үйлдвэр нь Модел 3 автомашины өндөр хүчдлийн батарейг үйлдвэрлэх зорилготой бөгөөд өнгөрсөн 7 хоногт ашиглалтад орж, ажиллаж эхэлсэн байна. Midwest Renewable Energy холбооны 28 дахь удаагийн үзэсгэлэнгийн үеэр Теслагийн үүсгэн байгуулагч JB Straubel дээрхийг баталсан бөгөөд хэвийн ажиллаж байгааг цохон тэмдэглэсэн юм. 2018 оны сүүл гэхэд асар их хэмжээний захиалга аваад байгаа Модел 3-ыг хэрэглэгчдэд хүргэх ажил хийгдэнэ. Түүнээс өмнө тэдний батарейг үйлдвэрлэх мөн жилдээ 500,000 автомашины батарэйг үйлдвэрлэх ажил, чадамж байгаа гэнэ. Үнийн хувьд Модел 3 загвар нь $35,000 долларын өртөгтөй хурд, үзүүлэлтийн өндөр чадамжтай байгаа нь хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр татсан юм. Үүгээр ч зогсохгүй шинэ үйлдвэрт Тесла Powerwalls болон Powerpacks төслийн эд ангийг үйлдвэрлэснээр үнийг доод түвшинд аваачиж, сэргээгдэх эрчим хүчний шинэ эринг бий болгох юм байна.
https://ikon.mn/n/11n0
11n1
Гандангийн дэнжид аялал жуулчлалын гудамж байгуулах бүтээн байгуулалт эхэлж байна
ikon.mn
06/23/2017 15:30:00
“Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг энэ дэнжийг тохижуулах, үндэсний болон орчин үеийн өнгө төрх шингэсэн цогцолбор болгон хөгжүүлэх төслийг олон жил ярьж, бичиж, эрдэмтэн судлаачид, архитекторчид зураг төсөл хийж байсан юм. Иргэдийн дэмжлэг, зөв төлөвлөлт, бодлого үгүйлэгдсэний уршгаар өнөөдрийг хүртэл Гандангийн дэнжийн өрх айлууд хөрсний бохирдол ихтэй, төвлөрсөн халуун дулаанд холбогдоогүй, хотын төвийн хөдөө тосгон болсон байсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Гандан аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан байдаг. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүн хойд Азийн соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгоно” гэж заасны дагуу Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажил эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Гандантэгчэнлин хийд орчим бол Улаанбаатар хотын түүх соёлтой салшгүй холбоотой. Энэ хэсгийг хэрхэн өөрчилж, ая тухтай орчныг бий болгох вэ гэдэг тал дээр үе үеийн хотын дарга нар анхаарлаа хандуулан ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл бодитой өөрчлөлт хийж чадаагүй. Уламжлалт хэв маягийг нь хадгалж, орчин үеийн суурьшлын бүс болгоход бүтээн байгуулалтыг өрнүүлэх хэрэгтэй. Иргэдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх вэ гэдэг нь хүнд асуудал. Гандан орчмын хэсэгт урд нь нэг ч удаа газар чөлөөлж бодитой ажил хийж байгаагүй. Бид иргэдтэйгээ ярилцаж тохиролцсоны дүнд энэ ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэж онцоллоо. Эхний ээлжийн жишиг гудамжийг барьж байгуулахад чөлөөлөх шаардлагатай 67 нэгж талбараас 7 нэгж талбарын газрыг чөлөөлж, 42 нэгж талбартай гэрээ байгуулаад байгаа аж. Иргэдийн дэмжлэг өндөр байгаа нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг бий болгож байна. Аялал жуулчлалын гудамжны барилгын загвар төслийг гаргахдаа нэгдүгээр давхартаа шашны болон соёл, дурсгалын худалдаа үйлчилгээг иргэд нь өөрсдөө ажиллуулдаг, хоёр болон гуравдугаар давхартаа амьдардаг байхаар төлөвлөж байгаа юм. Газраа чөлөөлсөн иргэдийг түр оршин суух орон сууцаар хангах юм. Хотын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Батболд түр оршин суух байрны түлхүүрийг гардуулан өгсөн юм. Бүтээн байгуулалт дуусахаар тэд шинэ орон сууцандаа орно гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
https://ikon.mn/n/11n1
11n2
Британид их халж байгаагаас сургуулийн хөвгүүд банзал өмсөх болжээ
Р.Төмөр, ikon.mn
06/23/2017 15:37:00
Сүүлийн хэд хоног Британид агаарын хэм ихээр нэмэгдэж, сүүлийн 40-өөд жил үзэгдээгүй халуун зургаадугаар сар болж байна. Тус улсын баруун өмнө зүгийн Экзетер хотын Isca Academy дунд сургуулийн дүрэмд ямар ч халуун болж байсан сурагч хөвгүүдэд богино өмд өмсөхийг хориглодог ажээ. Тиймээс халуунд өмд өмсөхөөс зайлсхийсэн сурагч хөвгүүд нэгэн арга бодож олсон нь охидын өмсдөг банзлыг өмсөх байв. Өчигдөр буюу Пүрэв гарагт дүрмийн цоорхойг ашигласан 30 хүү банзал өмсөж хичээлдээ иржээ. Сургуулийн захиргаа тэднийг шийтгэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Захирал бичгээр мэдэгдэл гаргахдаа хөвгүүдийн банзал өмссөн тухай дурдалгүй, харин дүрэмт хувцасны дүрмээ эргэж харах тухай амлалт өгчээ. Мэдэгдэлд “Сүүлийн хэдэн хоног онцгой их халж байгаа тул бид өөрийн сурагчид болон ажилтнуудад аль болох тохирох хувцас өмсөхийг нь зөвшөөрч байна. Богино өмд бол манай сургуулийн дотоод дүрэмд зөвшөөрөгдөөгүй хувцас. Гэхдээ сурагч, эцэг эхчүүдтэй зөвлөлгүйгээр би хувцаслалтын дүрэмд өөрчлөлт оруулах бодолгүй байна. Нэгэнт цаг уурын халалт хэвийн үзэгдэл болж байгаа тул дүрмийг өөрчлөх талаар бодож байгаа” гэжээ. Сурагчдын авсан арга хэмжээ цорын ганц тохиолдол биш. Саяхан Францын баруун хэсгийн Нантес хотын автобусны эрэгтэй жолооч нар мөн ийм арга хэмжээ авахад хүрсэн байна. Учир нь автобусны жолооч нарыг богино өмдтэй ажиллахыг дүрмээр зөвшөөрдөггүй тул эмэгтэй жолооч нарын дүрэмт хувцас болох банзлыг өмсөн их халуунаас өөрсдийгөө хамгаалсан байна. Эх сурвалж: Associated Press
https://ikon.mn/n/11n2
11n3
Дуучин Г.Ариунбаатарт 80, балетчин О.Анужинд 30 САЯ төгрөгийн шагнал олголоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/23/2017 16:11:00
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм. Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал авсан нь монгол уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Анужинд Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсонд мөн баяр хүргэж амжилт хүслээ. О.Анужингийн амжилт одоогоос 35 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйж байгааг салбарынхан уулзалтын үеэр танилцуулж байлаа. “Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар танд баяр хүргэж, Монголын үндэсний соёл, Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тань өндрөөр үнэлж, 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов” хэмээсэн батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд гардууллаа. Мөн соёлын тэргүүний ажилтан, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосныг гэрчлэх батламжийг гардууллаа. Монгол орноо дэлхийд таниулах бодлогыг соёл урлаг, спортоор дамжуулан хийх нь илүү үр дүнтэй. Иймд Засгийн газар урлаг, спортод амжилт гаргасан залуучуудаа дэмжиж хамтарч ажиллана. “Монголын тал нутаг дуу” маань дэлхийн том тайзнаа дуулагдсан нь монгол хүн монгол бүтээлээрээ дэлхийд өрсөлдсөн анхны тохиолдол боллоо. Монгол урлаг, соёлоор дамжиж монгол бүтээгдэхүүн, монгол брэнд дэлхийд гарах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд Засгийн газраас эдгээр уран бүтээлчдэд олгосон мөнгөн шагналыг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11n3
11n5
Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчийн найз эхний ялаа авлаа
Р.Төмөр, ikon.mn
06/23/2017 16:23:00
Өмнөд Солонгосын огцорсон ерөнхийлөгч Пак Гын Хэгийн ойрын найз, түүнийг суудлаасаа огцроход хүргэсэн дуулианы эзэн гэгддэг Чой Сүүн Силд тус улсын шүүх гурван жилийн хорих ял оноосныг өнөөдөр Ёнхап агентлаг мэдээллээ. Өнөөдрийн шүүхийн шийдвэр нь Чой хатагтайд тулгасан хэргүүдийн хамгийн эхний ял юм. Уг нь прокурорууд түүнд долоон жилийн ял төлөвлөөд байсныг ийнхүү гурван жил болгож бууруулжээ. Гурван жилийн ял нь түүнийг нэр хүндтэй их сургуульд охиноо элсүүлж, диплом авахад нь ерөнхийлөгчийн нөлөөг ашигласны шийтгэл юм. Харин том компаниудаас авилга авсан, төрийн хэрэгт оролцсон, төрийн нууц задалсан зэрэг хэргүүдэд нь тусдаа ял хүлээж байгаа ажээ. Нэр хүндтэй Эвха Эмэгтэйчүүдийн их сургуульд охиноо элсэхэд нь “арын хаалга” хэрэглэсэн, ихэвчлэн Европт морин спортын бэлтгэл хийж, хичээлдээ суудаггүй байсан охиноо амжилттай төгсгөхөд мөн ерөнхийлөгчийн нөлөөг ашигласан нь тогтоогджээ. Шүүх бас тус сургуулийн захиралд хоёр жилийн хоригдох ял оноосон байна. Чой хатагтайн 20 настай охин Чун Юү Ра морин спортоор Азийн Наадмаас алтан медаль хүртэж байсан. Энэ сарын эхээр түүнийг Өмнөд Солонгосын эрх баригчид Даниас шилжүүлж авчирсан юм. Чун Юү Рагийн их сургууль төгссөн дипломыг хүчингүй болгожээ. Тэр өөрт нь тулгасан бүх хэргийг няцааж байгаа ба авлигын мөнгөөр бэлтгэл сургуулилалт, амьдрах зардлыг нь хангаж байсныг мэдээгүй гэж мэдүүлж байгаа. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан экс ерөнхийлөгч Пак Гын Хэ, Самсунг Электрониксийн ерөнхийлөгч нарыг хориод байгаа юм. Эх сурвалж: Yonhap News
https://ikon.mn/n/11n5
11n7
Хүчирхийлүүлсэн ИРГЭД ийм хариу барьдаг юм. ЗА ЮУ!
Ч.Болортуяа
06/23/2017 19:55:00
Гэрэл зургийг Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer" Энэ сонгуулийг жигшиж, нүдэн дээр нь "өөрчлөгдөж" буй найз нөхдөө харан ганцаардан, гайхаж балмагдсан СОНГОГЧДОД зориулав Хэнд саналаа өгөх вэ гэсэн асуултад "Ёстой сонгох хүн алга. Гэхдээ нэг нь л гарах хойно ... тэрэнд л саналаа өгдөг байх даа" гэсэн олон хүнтэй таарав. Үгүй дээ, бид ингэж хүчээр саналаа өгөх ёстой гэж үү. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль сонголтгүй иргэдийг хэрхэн хамгаалж, ямар боломжийг олгосон бэ. Та уншсан уу, судалсан уу?! Улстөрчид иргэдийн сонгох эрхийг хэрхэн боож, хавчив? Монгол Улс хэдийгээр хүн ам бага ч 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-рт жагсдаг. Ийм өргөн уудам газар нутагт тархан суурьшин амьдарч буй Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцдог. Харамсалтай нь сонгууль ирэх бүрт нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа багассаар байна. Ердөө 18 хоногийн дотор нэр дэвшигчид ийм өргөн уудам газар нутгийг туулан иргэд, сонгогчидтой төдийлөн хүртээмжтэй уулзалтуудыг хийх боломж огт байхгүй. Бараг л сонгуулийн жил бүрийн эхэнд эрх барьж байгаа нам Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг нь гэм биш зан болоод байна. Монголын төрийг ээлжлэн, хамтран, үгсэн, бүлэглэн хуваалцан барьж байгаа МАНАН бүлэглэл нь явсаар явсаар сонгуулийн сурталчилгааны хугацаа буюу өөрсдийгөө танигдах хугацааг ердөө 18 хоног болгоод байна. (68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана) Сонгуулийн сурталчилгааны хугацааг ийм богино хоногт явуулах олон сөрөг үр дагаврыг дагуулж байгааг бид нүдээрээ харж, чихээрээ сонсож байна. Нэгдүгээрт, УИХ, Ерөнхийлөгчид ч хамгийн их мөнгөтэй, хамгийн их танигдсан хүн л сонгуульд өрсөлдөх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр иргэд, сонгогчид тухайн нэр дэвшигчийн замнал, бодлогыг танъя гэхээсээ илүү "Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр" гэх харанхуй сонголтод хүчээр түлхэж, төрийн эрхэнд өөрсдөө удаан суух муйхар оролдлогоо хуульчлаад буй нь энэ. Хоёрдугаарт, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчид нэгэнт хугацаа богино учир бодлогоор бус байж болох хорон муу сөрөг агуулгаар нэгнээ гутаан доромжлох хандлагыг ашиглаж байна. Сөрөг муу мэдээлэл олон нийтэд хамгийн хурдан тархдаг учраас сонгуулийн энэ богино хугацаанд ийм аргаар л пиарчид нь ажиллаж байна. Гэхдээ энэ сонгуулийн технологиос иргэдийн ойлгож байгаа зүйл нь бид ямар гээчийн олигархуудыг өөрсдөө өнгөрсөн хугацаанд бэлдээ вэ гэдгийг харж болно. Мөн жилээс жилд багасч буй сонгуулийн ирцийг эрх баригчид дахин бууруулах арга чаргыг хайсаар байгаа нь бүр хачирхалтай. Тэд уламжлал ёсоор Лхагва гараг буюу олон нийтийн ажил, амьдралын идэвх дунд явуулдаг сонгуулийг энэ удаад албаар ДАВАА гарагт зохион байгуулсан нь иргэдийн сонгох эрхэд шууд бусаар халдаж байна. Угаас сонголт хийх боломжийг олгоогүй төрд, олигархуудад тэгвэл иргэд ямар хариу барьж болох вэ. ДӨРӨВ дэх НЭР ДЭВШИГЧ НЬ ИРГЭН ТА ЮМ шүү! Нэгэнт бодлогын бус сөрөг мэдээллийн "дайн"-ыг сонгож хамаг булайгаа дэлгүүлж буй улстөрчдөөс бид сонголт хийх нь утгагүй байгаа бол ТАНД ДӨРӨВ дэх сонголт бий гэдгийг сануулах гэсэн юм. Дөрөв дэх сонголт бол ӨӨРИЙГӨӨ ХҮНДЭТГЭЖ буй иргэн ТА ӨӨРӨӨ юм. Танд аль ч улстөрийн нам, бас Сонгуулийн Ерөнхий Хороо ч өгөхгүй байгаа мэдээллийг өгье. Сонгууль хэрхэн өрнөх вэ. 2017 оны зургаадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн зөвхөн олонхийн (50%+) санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ. (Үндсэн хууль. 31.4, Сонгуулийн тухай хууль. 147.1) Гэтэл: А нэр дэвшигчийн төлөөх санал – 39% Б нэр дэвшигчийн төлөөх санал – 34% В нэр дэвшигчийн төлөөх санал - 10% Мөн хэний ч дэмжээгүй буюу саналын хуудсаа хоосон өгсөн санал – 17% буюу нэр дэвшигчдийн хэн нь ч нийт санал өгсөн сонгогчдын 50+ санал аваагүй бол хоёр дахь санал хураалт буюу дахин санал хураалт явуулах юм. Ингэхдээ анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг буюу А, Б нарын дахин санал хураалтад оруулна. (Үндсэн хууль. 31.5, Сонгуулийн тухай хууль. 105.1). Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна. Хоёр дахь санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн мөн олонхийн буюу 50+ санал авсан нэр дэвшигчийг сонгогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэр: А нэр дэвшигч – 47% Б нэр дэвшигч – 43% Мөн хэний ч дэмжээгүй буюу саналын хуудсаа хоосон өгсөн санал – 10% буюу дахин аль нэг нь 50+ санал аваагүй бол ДАХИН СОНГУУЛЬ явуулна. (Үндсэн хууль. 31.6, Сонгуулийн хуулийн 148.2) ДАХИН СОНГУУЛЬ гэдэг нь юу гэсэн үг вэ. Анхны болон дахин санал хураалтаар аль ч нэр дэвшигч олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулах бөгөөд энэ сонгуульд намууд өмнөхөөс ӨӨР ХҮНИЙГ нэр дэвшүүлэх үүрэгтэй. (Сонгуулийн тухай хууль. 13.2) Тэгэхээр дахин сонгууль явуулахын тулд иргэд бид хэрхэн санал өгөх вэ? 2017 оны зургаадугаар сарын 26-нд болох Сонгуулийн анхны санал хураалтад заавал очиж ирцээ бүртгүүлэн оролцох, Аль нэг нэр дэвшигчийг тэмдэглэлгүй, хоосон саналын хуудсыг төхөөрөмжид уншуулах, Учир нь Сонгуулийн хуульд зааснаар Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэх бөгөөд тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно. (Сонгуулийн хууль.97.9, 99.2). Өөрөөр хэлбэл та сонгуулийн ирцэндээ орж, аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа саналын хуудсандаа хэнийг ч тэмдэглэхгүй байдлаар төхөөрөмжид хийн илэрхийлж болох бөгөөд таны энэ санал нь хүчинтэй санал юм. Ингэснээр аль нэг нэр дэвшигч нийт сонгогчдын олонх буюу 50 хувиас илүү санал авах магадлалыг буруулж, дөрөв дэх сонголтыг хийж байна гэсэн үг. Дахин санал хураалт болвол мөн заавал оролцон, ирцээ бүртгүүлэх, Саналаа өгөхдөө өмнөхийн адил аль нэг нэр дэвшигчийг тэмдэглэлгүй, хоосон саналын хуудсыг төхөөрөмжид уншуулах. Харин саналын хуудас дээр 2 ба 3 хүний нэрийг тэмдэглэж болохгүй бөгөөд ингэвэл санал тоолох төхөөрөмж таны саналын хуудсыг уншихгүй юм. Ийнхүү хоёр дахь санал хураалтын дараа аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа бид тууштайгаар илэрхийлсэнээр шинэ нэр дэвшигч бүхий дахин сонгууль явуулах нөхцөл бүрдэх юм. Хэнийг ч дэмжихгүй байх нь ардчилсан Монгол Улсын иргэн танд Үндсэн хууль, Сонгуулийн хуулиар олгогдсон эрх мөн юм. ДАХИН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ТА БИДНИЙ НИЙТЛЭГ НЭГ ТОМ ЭРХ АШГААС ҮНЭТЭЙ ГЭЖ ҮҮ? Сонгууль дахивал төсвийн үргүй зардал нэмэгдэнэ. Төчнөөн тэрбум төгрөг дахин зарлагдана гэх. Тийм ээ. Бид тийм баян тансаг улс биш. Гэхдээ дахин сонгуулийн ... тэрбум байтугай мөнгийг идэж, ууж, цусалж дуусч байгаа энэ олигархуудад АРД ТҮМЭН ганц удаа ч болтугай жагсаж, босч биш Ардчилсан улсын Үндсэн хуулиар олгосон СОНГОДОГ ЭРХЭЭРЭЭ ДОХИО өгөх нь өөрөө тооцоолох боломжгүй үнэтэй зүйл юм. Төсвийн мөнгө гэж ер нь юу юм. Тэр улстөрчдийн мөнгө лав биш. Та бидний төлж буй татвар. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм шүү дээ.
https://ikon.mn/n/11n7
11n8
Сэлэнгийн Дулаанхайрхан өртөөнөөс Ерөө-Хүдэр хүртэлх хатуу хучилттай зам ашиглалтад орлоо
С.Бадрал, iKon.mn
06/23/2017 16:43:00
Дулаанхааны дөрвөн замын уулзвар-Ерөө-Хүдэр чиглэлийн эхний ээлжийн 65 км хатуу хучилттай авто замыг өнөөдөр барьж ашиглалтад орууллаа. Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулах, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа юм байна. Уг концессын гэрээний хүрээнд зам, тээврийн салбарын хоёр төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү хоёр төслийн нэг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэй ордоос Ерөө суманд байрлаж буй “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барьж, өнгөрсөн оны 12 сард ашиглалтад оруулсан. Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг Дархан-Сэлэнгэ чиглэлийн улсын чанартай авто замтай холбох “Дулаанхааны дөрвөн замын уулзвар–Ерөө сум–Хүдэр сум чиглэлийн 95 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж буйг Зам, тээврийн сайд Д.Ганбат онцолсон юм. Гүйцэтгэгчээр “Пик девелопмент” ХХК ажиллаж байгаа бөгөөд үлдэж буй 30 км хатуу хучилттай авто замын далан, суурь, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил хийгдэж байгаа ба гэрээний дагуу энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. Тус чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор уул уурхай, металлургийн төсөлд дэмжлэг үзүүлэхээс гадна Сэлэнгэ аймаг түүний дотор Ерөө, Хүдэр сумын ард иргэд аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэнэ. Түүнчлэн энэ бүс нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, ард иргэдийн амьдрал ахуй, цаашлаад орон нутаг болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Эх сурвалж: ЗТХЯ
https://ikon.mn/n/11n8
11n9
"Ерөнхийлөгчийн зарлигаар Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо"
ikon.mn
06/23/2017 17:09:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцав. -Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргасан байна. Энэ зарлигийн ач холбогдол, зарлиг гаргах болсон шалтгаан юу вэ? - Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсныг бүгдээрээ мэдэж байгаа. Шинэ Үндсэн хуультай болсноор Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн. Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус байсан. Ингэх бүрт монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй. Энэ бүхэн бидэнд сургамж болон үлдсэн байдаг. Ингээд шинэ Үндсэн хуулийн үзэл санаан дор монгол хэл, соёл, түүх, уламжлалаа хөгжүүлж, төрийн хүндэтгэлийн бэлгэдлүүдээ сэргээн хэрэглэх болсон. Үүний бодит жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Есөн хөлт их цагаан тугийг тусгай дэг жаягийн дагуу бүтээж үйлдсэн байдаг. Есөн хөлт их цагаан тугийг төрийн ёслол, үндэсний хэмжээний баяр наадмаар гүн хүндэтгэлтэй залж цэнгүүлдгийг бид бас сайн мэднэ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, Их цагаан тугийг дууриалган үйлдэж төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгалаа. Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болголоо. -Ерөнхийлөгчийн зарлигт ямар учир шалтгааны улмаас Есөн хөлт их цагаан тугийг аймаг, сумдад дуурайлган үйлдэж ашиглахыг хориглосон бэ? - Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд нэгэнт хэвшин тогтсон. Гэвч түүнийг хүндэтгэн дээдлэх хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарч байсан. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн хүрээ мандлын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”. 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан байдаг. Ийм атал аймаг, сумд, зарим олон нийтийн байгууллага, хувь иргэн Төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглах байдал гарсаар байна. Ингэж дуурайлган үйлдэж хэрэглэхийг Ерөнхийлөгчийн уг зарлигаар бүр мөсөн хориглолоо. -Тэгвэл энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд аймаг, сумд Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдсэнийг хэрэглэж болохгүй нь гэж ойлгож болох уу? -Яг тийм. Энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд Монгол Улсын Төрийн туг буюу бидний нэрлэж заншсанаар Есөн хөлт их цагаан тугийг зөвхөн Монгол Улсын нийслэлд, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэх болно. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай төрийн түүхэнд үлдэх түүхэн зарлиг болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргалаа. Уг зарлигт: Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай гэсэн байна. Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргах болсон учир шалтгаан: Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаар, Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн билээ. Үүний бодит нэгэн жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Их цагаан туг юм. Их Монгол Улс нь монгол хэл, соёл, сэтгэлгээний ижилсэл, монгол төрийн уламжлалыг хадгалсан шинэ нэгдэл байв. Монголын эзэнт гүрний удирдагчид үндэсний уламжлалд тулгуурлан шинэ бэлгэдлийг бүтээсний нэг нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл- Их цагаан туг билээ. Монголчууд энэ цаг үеэс нэгэн хэлтэй, нэгэн сэтгэлтэй байж; нэгэн тугийн дор энх тайвнаар оршин амьдардаг болсон. Уг бэлгэдэл бол Монголын эзэнт гүрэн хүчтэй байх, Монгол үндэстэн улам бүр нягтарч эвлэхийн гол үндэс болсон юм. Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах энэхүү бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус удаа гарч байв. Тухайн цаг үе бүхэнд монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй бөгөөд энэ бүхэн сургамж болон үлджээ. Их цагаан тугийг бүтээх, гүнээ хүндэтгэн дээдлэх, холбогдох хорио цээрийн тухай: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн”; 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”; 4 дэх хэсэгт “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн”; Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн туг мөн” хэмээн тус тус заажээ. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд хэвшин тогтсон боловч хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарав. Тухайлбал, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”; 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан боловч аймаг, сум, зарим олон нийтийн байгууллага, иргэн Төрийн тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглаж байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг; Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл; Төрийн хүндэтгэлийн бэлгэдэл: Монгол Улсын Төрийн тугийг үл хүндэтгэсэн хэрэг болж байгаа юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж; Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгаж, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх; биелэлтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосон зарлиг гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болно.
https://ikon.mn/n/11n9
11na
Оросууд Исламын улс бүлэглэлд далавчит пуужингийн цохилт өглөө
Р.Төмөр, ikon.mn
06/23/2017 17:19:00
ОХУ-ын зэвсэгт хүчин Сирийн Хама мужид байрлах Исламын улс бүлэглэлийн зэвсгийн агуулахад далавчит пуужингийн цохилт өгсөн талаар тус улсын батлан хамгаалах яам өнөөдөр буюу Баасан гарагт мэдээлжээ. Ракка хотоос зугтсан исламист бүлэглэлийнхэнд зориулагдсан зэр зэвсэг энд хадгалагдаж байсан гэнэ. Ракка хотыг чөлөөлөх ажиллагааг АНУ-ын дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд гүйцэтгэж байгаа юм. Эндээс зугтсан террористууд өмнө зүгт ухарч байгааг Оросын тал ажиглаж байжээ. Нийтдээ зургаан ширхэг Калибр далавчит пуужинг Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт байрлаж байгаа байлдааны хөлгөөс харвасан байна. Яамны мэдэгдэлд “Террористуудын үлдэгдэл, тэдний зэвсгийн байгууламжуудыг устгасан” гэж мэдээлжээ. Оросын тал цохилтынхоо талаар Израйль, Турк улсуудад урьдчилж мэдэгдсэн байна. Харин АНУ-д мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Сирийн засгийн газрын байлдааны онгоцыг Америкчууд буудаж унагасны дараа ОХУ санамсаргүй мөргөлдөөнөөс сэргийлэх холбооны шугамаа таслана гэж АНУ-д мэдэгдэж байв. Гэхдээ Оросууд ингэж сүрдүүлсэн хэдий ч холбооны шугам нээлттэй хэвээр байгааг Америкийн тал сүүлд баталсан юм. Эх сурвалж: The Wall Street Journal
https://ikon.mn/n/11na
11nb
"Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн ШУУД тохирлын ХАРИУ
ikon.mn
06/23/2017 17:44:00
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:44 2017/06/23 Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.06.23/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 23-15-16-26-25-37 +8 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 3-1-6-5-0-8 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 1-8-8-6 2-р зэргийн хонжворын хариу: 6-1-8-2 3-р зэргийн хонжворын хариу: 6-5-5-6 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 17:30 2017/06/23 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн /2017.06.23/ ээлжит тохирол эхэллээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/687366838115554/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:44 2017/06/23 Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.06.23/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 23-15-16-26-25-37 +8 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 3-1-6-5-0-8 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 1-8-8-6 2-р зэргийн хонжворын хариу: 6-1-8-2 3-р зэргийн хонжворын хариу: 6-5-5-6 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/11nb
11nc
Сонгуулиар тусгай зориулалтын БЭХЭН ТЭМДЭГЛЭГЭЭ хийхийг даалгав
ikon.mn
06/23/2017 19:08:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. Тухайлбал, Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоол гаргаж, нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд санал өгсөн сонгогчийн саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгав. Мөн хуралдаанаар техникийн тооллогын тухай тогтоол баталлаа. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажлыг зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
https://ikon.mn/n/11nc
11ne
Галын аюултай хавтангийн улмаас Лондоны таван орон сууцны иргэдийг нүүлгэжээ
Р.Төмөр, ikon.mn
06/24/2017 10:10:00
Саяхан галд өртсөн Grenfell Tower барилгатай ижил гадна хавтантай таван орон сууцны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа өчигдөр буюу Баасан гарагт Лондон хотод болжээ. Тэдгээр сууцнуудын гадна талыг бүрсэн хавтанг ижил барилгын гүйцэтгэгч компани хийсэн юм байна. Олон тооны оршин суугчдыг Лондон даяар зочид буудлуудад тараан байрлуулах ажлыг хотын зөвлөл зохион байгуулжээ. Орон сууцнуудыг аюулгүй болгох ажиллагаа дөрвөн долоо хоног орчим хугацаанд үргэлжлэх гэнэ. 1974 онд баригдсан, 24 давхар Grenfell Tower-ийн гадна талын засварыг гүйцэтгэхдээ галд амархан шатдаг хавтан ашигласан нь сүүлд батлагдсан юм. Тухайн үед ашиглаж байгаа материалын аюулгүй байдлын талаар хотын захиргаа, зарим яамдын сайдад анхааруулж байсан ч хэрэгсээгүй өнгөрсөн нь баримтаас ил болоод байгаа аж. Британи даяар доод тал нь 600 барилгын гадна талыг Grenfell Tower-ийнхтай ижил хавтангаар бүрсэн гэсэн тоо гарсан байна. Галын үед амиа алдагсдын тоог одоо болтол бүрэн гаргаж чадаагүй байгаа. Эхний дүгнэлтээр Hotpoint FF175BP загварын хөргөгчнөөс гал гарсан гэж үзээд уг бүтээгдэхүүний техникийн аюулгүй байдлыг шалгаж эхэлжээ. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/11ne
11nf
Япон улс пуужингийн довтолгоо эхэлснийг зарлах системээ ажиллуулж эхэллээ
Р.Төмөр, ikon.mn
06/24/2017 10:33:00
Өчигдөр буюу Баасан гарагаас эхлэн Японы засгийн газар ард иргэддээ пуужингийн довтолгоо эхлэх үед хэрхэн биеэ хамгаалах тухай зааварчилгааг танилцуулж эхэлжээ. 30 секунд үргэлжлэх зааврыг орон нутгийн 43 телевизийн сувгаар долдугаар сарын 6 хүртэл цацах юм байна. Зааварт өгүүлснээр Хойд Солонгосын зүгээс пуужин харвасан тохиолдолд Япон даяар байрлуулсан хиймэл дагуулд холбоотой J-Alert системийн чанга яригчууд ажиллаж, түгшүүрийн дохио өгөх гэнэ. Үүнийг хүлээж авсан иргэд гадуур явж байгаа бол хорогдох байр, газар доогуурх байгууламжууд руу орох, байшин дотор байгаа бол цонхноос холдох, цонхгүй өрөөнд орох, шалан дээр нүүрээ доош харуулан хэвтэж, толгойгоо хамгаалах зэрэг үйлдлийг хийх ёстой гэнэ. Ийм зааврыг зөвхөн телевизээр биш, мөн орон нутгийн болон үндэсний хэмжээний 70 сонинд Баасан гарагаас Ням гараг хүртэл нийтлэн , Yahoo Japan сайтад байрлуулахаар болжээ. Эх сурвалж: Japan Times
https://ikon.mn/n/11nf
11ng
Монгол руу их хэмжээний сум хууль бусаар нэвтрүүлэх гэсэн Тувагийн иргэдэд ял оноожээ
Р.Төмөр, ikon.mn
06/24/2017 11:04:00
Монголын хилээр их хэмжээний бууны сум нэвтрүүлэхийг завдсан хоёр иргэнд ял оноох шүүх хурал Тувагийн БНУ-д өчигдөр буюу Баасан гарагт болжээ. Энэ оны гуравдугаар сард Эрзинский дүүргийн шүүх хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр 38 настай Бады Минчээд энгийн дэглэмтэй шоронд гурван жил хорих, 32 настай Аян-оол Дондогт хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсныг өчигдөр давж заалдах шатны шүүх хурлаас хэвээр үлдээсэн байна. Эдгээр иргэд нь 2015 оны долдугаар сард 53,950 ширхэг 5.6 мм-ийн калибрийн сум Монголын хилээр давуулах гэж яваад баригдаж байжээ. Новосибирскээс ангийн зориулалттай 54,000 бууны сумыг найзаараа дамжуулж авсан иргэд үүнийгээ моринд тээвэрлэн хилээр нууцаар гаргах гэж яваад баригдаж байсан гэнэ. Оросын хилийн цэргүүд тэднийг 2015 оны долдугаар сарын 29-нд саатуулжээ. Эх сурвалж: Lenta.Ru
https://ikon.mn/n/11ng
11nh
ФОТО:"O Couture" брэндийн наадмын ШИНЭ загварууд
Б.УЧРАЛ, iKon.mn
06/24/2017 12:18:00
Энэ зуны хамгийн анхны загварын шоуны нээлтийг O Couture Mongolian Fashion Brand өчигдөр буюу Баасан гарагт Park Castle & Хар сувд хөлөг онгоц дээр SUMMER FASHION SHOW 2017-оор эхлүүллээ. SUMMER FASHION SHOW 2017 дээр O Couture Brand-ийн Наадам болон зуны цоо шинэ загварууд танилцуулагдсан юм. Загварын шоу нь үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт O Сouture Brand-ийг үүсгэн байгуулагч Азийн шилдэг загвар зохион бүтээгч СТА Д.Отгонжаргал болон O Couture Brand-ийн шилдэг залуу дизайнеруудын загварын цуглуулгуудыг танилцууллаа. Ингээд загварын шоуны фото зургуудыг хүлээн авна уу. Гэрэл зургийг MPA.mn
https://ikon.mn/n/11nh
11nl
Сонгуулийн Ерөнхий Хорооноос УРИАЛГА гаргалаа
ikon.mn
06/24/2017 13:13:00
Гэрэл зургийг mpa.mn УРИАЛГА Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчдын бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ. Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн тавин хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрх зөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд байдаг. Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна. Эрхэм хүндэт сонгогчид Та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
https://ikon.mn/n/11nl
11nt
МЭТГЭЛЦЭЭН: ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
ikon.mn
06/24/2017 21:00:00
Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболд, Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар нарын ШУУД мэтгэлцээн МҮОНРТ-ээр явагдлаа. iKon.mn нэр дэвшигчдийн мэтгэлцээнээс онцлох эшлэлийг хүргэж байна Улстөрийн намуудын талаар та ямар байр суурьтай байдаг вэ? С.ГАНБААТАР: Манай хоёр нэр дэвшигчийн ярих зүйлийг эд маань яагаад өнгөрсөн хугацаанд хийгээгүй вэ. Монголын ажилгүйдэл, ядуурлыг яагаад энэ намууд шийдээгүй вэ. МАНАН, АНМАН-д байн байн итгээд, хууртагдсаар байх уу. Тэтгэврийн насыг нэмчихлээ. Энэ намуудыг хянах гэж Ерөнхийлөгч намаасаа татгалздаг. Монголын ард түмэн энэ намуудаас хариуцлага нэхэх ёстой. Х.БАТТУЛГА: Улс төрийн намуудын байр суурь тодорхой байгаа. Бид 1990 оноос олон намын системд шилжсэн. МАН өнөөдөр ямар түвшинд очсон байгааг бид сайн мэднэ. Манай намын хувьд 2016 хувьд шинэчлэлээ хийсэн. Манай нам намын даргаа гишүүдийн саналаар сонгосон. МАХН-ын нэр дэвшигч МАНАН-г шүүмжлэх нь зөв. Гэхдээ С.Ганбаатарт хандаж хэлэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийн МАНАН-гийн суурийг тавилцсан гэдгийг мартаж болохгүй. 2016 оны сонгуулийн өмнө МАН 60 тэрбум төгрөгийг босгож, луйвар хийсэн. Үүнийг өнөөдөр шүүх цаг болсон. Намуудын шинэчлэл хийгдэх ёстой. Манай нам шиг бүх гишүүдээрээ сонгогддог, бүх гишүүдээрээ нэр дэвшигчээ сонгодог байх нь зөв. Ардчилсан намын энэ шинэчлэлийг бусад нам дагах ёстой. Та гэр бүлийнхээ талаар тодорхой танилцуулна уу С.ГАНБААТАР: Надад их сайхан асуулт тавьжээ. Би гурван охинтой, ханьтайгаа амьдарч байгаа. Би Лондонд амьдарч байхдаа мөн гэр бүлтэй байсан. Тэгэхээр би дөрвөн охинтой гэсэн үг. Би гэр бүлээрээ бахархдаг. Гэртээ зүгээр л сайхан амьдрал зохиохоос гадна миний охид насанд хүрсэн хойноо сайн ханьтай учирч, сайхан нийгэмд амьдраасай гэж хүсэж нийт аавууд маань Монголынхоо төлөө хамтдаа зүтгэе. Билли Лин гэж Сингапурын иргэншилтэй Хятад хүнийг та хэр сайн таних вэ. Таны мэдлийн компаниудын гол эзэн гэсэн байна. Үүнд хариулт өгнө үү? Х.БАТТУЛГА: Энэ асуулт орж ирж байгаа нь сонин байна. Сингапур бол тусгаар тогтносон улс. Билли Линг би 1990 оноос наймаа хийж байхдаа таньдаг болсон. Энэ хүний туслалцааг авч, өвчин зовлонтой, мөнгөгүй үед зэрэг олон туслалцааг авч байсан. Хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд ийм зүйл байхгүй. Баянгол зочид буудлын Касабланка-г тэр ажиллуулдаг. Монгол орныг жуулчлалын орон болоосой гэж манай охины хуриман дээр ярьж байсан, жирийн нэг бизнесмэн хүн. Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагын удирдлагыг томилдог. Та шударгаар томилж чадах уу? М.ЭНХБОЛД: Шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс асар их гомдол ирж байгаа. Шударга ёс тогтоож чадахгүй байна, хариуцлагыг шударгаар тооцож чадахгүй байна гэсэн юм ярьж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг АТГ, Прокурор гэсэн байгууллагуудад үнэлэлт дүгнэлт өгч, алдаатай бол хариуцлага тооцдог болгох ёстой. Шүүгчдийг томилох асуудлын хувьд ШЕЗ-ийн үйл ажиллагаанд өнгөрсөн дөрвөн жил шинэчлэл хийсэн ч бодитой болж чадаагүй гэж бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилд болсон Төв банкны үйл ажиллагаа, Эрдэнэтийн асуудлуудаар УИХ үнэлэлт дүгнэлт өгч чадсан боловч шүүх хариуцлага тооцож чадахгүй байгаа. Ийм учраас шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэлийг хийх ёстой. Иргэн, байгууллагад нэг зарчмаар үйлчилдэг ийм шүүх эрх мэдлийн байгууллагыг бий болгох ёстой. Х.БАТТУЛГА: Шүүх проукрорыг ерөнхийлөгч томилдог. Өөрөөр томилох боломж байхгүй. Шударга шүүхийн тухай асуудал бол мөнхийн асуудал. Шүүгч нарын цалин их хурлаар орж ирэхээр цалингаа тануулахгүй байх тал дээр лобби явагддаг. Шүүх прокурорт цалингийнх нь асуудлыг шийдэж, их хурлаас хараат бусаар шийдэж өгч байж шударга ажиллуулж чадна гэж боддог. Нэр дэвшигч С.Ганбаатарт хэлэхэд МАНАН гэж яриад байх юм. Одоо МАНАН гэж байхгүй. МАН төрийн эрхийг барьж байна. С.ГАНБААТАР: Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хууль, шүүхийн удирдлагыг томилдог вэ гэдгийг хэлье. Ерөнхийлөгч төсвийн зарцуулалтад оролцдоггүй. Тиймээс Ерөнхийлөгч төсвөөс хулгай хийх боломжтой хүмүүсийг хянуулахын тулд намаасаа татгалзаж хууль, шүүхийн байгууллагыг томилдог. Хууль шүүхийн байгууллагыг МАНАН-гаас салгах ёстой. Шүүх авлигачдад ээлтэй, ард түмэнд халгаатай байна. Хууль, шүүх алагчлахгүй байх хэрэгтэй. Мүүний шашны хуралд сууж байгаа таны бичлэг ил байна. Та энэ шашны шүтэгч юм уу, номлогч юм уу? С.ГАНБААТАР: Мүүн гэж улстөрчдийг намнадаг зүйл бий болоод байна. Тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн үед бидний хэсэг хүн Солонгос явсан. Монгол Улсын хөгжлийг ярих гэж байхад одоо ийм арчаагүй зүйлсээр оролдохоо болимоор байна. Монголд үйл ажиллагаа явуулж Мүүнтэй холбоотой хүмүүсийг Монголоос үтэр түргэн хөөн гаргах ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг Таван Толгойг авъя гэж над дээр орж ирсэн гэж ярьсан. Энэ үнэн үү? Х.БАТТУЛГА: Таван Толгойн асуудлыг надтай холбож асууж байна. 2007 оныг эргэн саная. 2007 онд Ардчилалынхаа партизануудтай Таван Толгойн ордыг 100 хувь С.Баярын засаг Хятадтай хамтарсан компанид өгсөн байсныг 2007 оны долоодугаар сард жагсаал цуглаан хийж 96 хувийг нь Монгол Улсад эргүүлж олгосон удирдагч нь би байна. Байгалийн баялгийг анх удаа иргэдэд хувьцаа болгон өгсөн нь Таван Толгой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч чухам ямар асуудлаар ингэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Тэрбээр баялаг хуваарилах эрх мэдэл, статустай хүн биш. Таныг аядуу тайван хүн гэдэг. Улс төрд таны унаган зан арай зөөлддөг гэж боддоггүй юу? М.ЭНХБОЛД: Улс төрд хүний хувийн зан чанар нөлөөлдөг гэж боддог. Эцэг эхээс заяасан зөөлөн аядуу зантай. Би өөрийнхөө зан чанарыг эрхэлж байгаа үйл ажиллагаандаа зөөлддөг гэж боддог. Асуудлыг чанга дуугарснаараа шийддэг гэж боддоггүй. Зөөлдөнө гэдгийг би хариуцлага тооцохтой холбоод ярьчихад би тодорхой асуудал дээр алдаа гаргасан хүнтэй хариуцлага тооцдог. Цаашдаа ч би ийм байр суурьтай байх ёстой гэж боддог. Жишээлбэл би иргэд, улс төрчдөөс сонгогдсон улс төрчидтэй хариуцлага тооцохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бид өнгөрсөн хугацаанд төр засгийн ажлыг аваад хийж байна. Ажлын хариуцлага тооцсон нөхдийн түрүүчээс нь хариуцлага тооцсон. Эх орноо гэж хийсэн ажлаа танилцуулахгүй юу. Намын ажил хамаарахгүй шүү. М.ЭНХБОЛД: Эх орныхоо нэр хүндийг гадаадад өргөж, түүх соёлоо данслуулах асуудал бол чухал юм. Тиймээс би олон жилийн турш Монголчуудын түүх соёлтой холбоотой Морьтон Монголчуудыг Гиннесийн дээд амжилтад бүртгүүлсэн. Мөн Үндэсний баяр наадам Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Би Сүхбаатарын талбайг төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй засаж гүйцэтгэсэн. Би Олимпийн бэлтгэл сургуулилтын зардлыг 6 сая төгрөг байхад 2007 онд Ерөнхий сайд байхдаа 6 тэрбум болгосон. Таван толгойн орд газрын 14 хувийн эзэмшилтэй байсан нөхдийг 4 хувь болгосон. Энэ бол нэг сайдын шийдсэн асуудал биш. Кабинетаараа шийдсэн асуудал байсан. Х.БАТТУЛГА: Таван толгойн ордыг Ардчилсан холбооны даргын хувьд 2007 онд 100 хувь гадаадынханд өгсөн байсныг 96 хувиар нь буцаалгасан нь хувь хүнийхээ хувьд хийсэн зүйл гэж боддог. Хоёрдугаарт, 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон эмгэнэлт хагаралдааныг 2008 оны наймдугаар сарын 14-нд миний удирдлагад байсан Жудо бөхийн холбооны тамирчин Н.Түвшинбаяр олимпийн аварга авчирснаар ямар ч улс төрийн лидерүүдийн хийж чадаагүй эвлэрлийг хийж чадсан гэж бодож байна. Мөн Төрт ёсны 800 жилд зориулж, хамт олныхоо хамтаар Их Эзэн Чингис хааныхаа хөшөөг босгосон нь бахархалтай ажил гэж боддог. Үүнээс гадна, хөдөөгийн хөгжил, хөдөөгийн нүүдлийг багасгасан ажил хийсэн. Хэлбэл их зүйл байна. Хоёр минутад багтахгүй байна. С.ГАНБААТАР: Манай хоёр нэр дэвшигч Таван Толгойн асуудлыг ярилцаж байна. Таван Толгойг буцааж авахад манай намын дарга Н.Энхбаяр үүрэгтэй оролцсон. Миний хувьд Оюу Толгой гэрээг ойлгомжтой болгоход олон жил явлаа. Цалин тэтгэврийг нэмэхэд Үйлдвэрчний эвлэл маань зүтгэсэн. 11 хууль санаачилж явлаа. Та олон намын Засгийн газар удирдаж байсан. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг хэлж байна л даа. Хоёр намын хамтарсан биш бүр дөрвөн намын төлөөлөл оролцсон засгийн газрыг удирдахын алдаа оноо юу байсан бэ? М.ЭНХБОЛД: 2006 оны нэгдүгээр сараас 2007 оны дуустал бид Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг удирдаж байсан. Таван нам оролцсон Засгийн газар байсан. Энэ Засгийн газар эвлэж, нэгдэж тодорхой ажлуудыг хийж чадсан гэж нүүр бардам хэлье. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар хоёр жилийн дотор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн 100 орчим сумыг цахилгаан эрчим хүчтэй болгосон, Мянганы зам төслөөс салаалуулж аймаг орон нутгийн төвийг авто замаар холбох төслийг хийж байсан. Ардчилсан нам 10 мянган төгрөг амласан байсныг хүүхдүүдэд бүтнээр нь олгосон. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар эвлэж, нэгдэж, эх орныхоо төлөө их зүйл хийж бүтээсэн. Солонгос иргэнээс 50 сая вон авсан нь үнэн үү. Баримтаар нотолж хэлнэ үү. С.ГАНБААТАР: Энэ бол маш худлаа гүжирдлэг. Солонгос хүн Сонгуулийн Ерөнхий Хороонд би буруутай гээд очиж уучлалт гуйж байх уу. Энэ бүлэглэл, офшорчидтой би олон жил тэмцэж байна. Би ард түмнээсээ хандив авч байгаа. Харин манай нөгөө хоёр нэр дэвшигч хандив авах шаардлагагүй байж магадгүй. Энэ худлаа гүжирдлэгээ одоо зогсоо. Маргааш намайг сонгуулиас хаслаа гэдэг худал гүжирдлэгээ тараах гэж байна. Б.Бат-Эрдэнийг боловсролгүй гэж хэлсэн гэсэн. Энэ үнэн үү? Х.БАТТУЛГА: 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшиж байсан. Телевизээр яригдсан асуудлын талаар бол боловсролгүй гэж би хэлээгүй. Сургууль төгсөнө гэдэг тамирчин хүний хувьд маш хэцүү. Сургуульд сурах боломж бололцоо бага гэдгийг өөрөөрөө жишээ авч хэлсэн. Түүнээс боловсролгүйн тухай шоолж ярьсан зүйл байхгүй. Би дөрвөн удаа их сургуульд сурсан. Хамгийн удаан нь 45 хоног. Барилдаад, сургуульд сурна гэдэг маш хүнд байсан гэдгийг өөрийн жишээгээр хэлсэн нь тэр юм. Өнөөдөр Монгол Улс ямар арга замаар хямрал, ядуурал улс төрийн тогтворгүй байдлыг алга болгож Монгол улсыг дахин сэргээх вэ. ...Та сонгогдвол Монголд хэрэгтэй юу? М.ЭНХБОЛД: Би Улаанбаатар хотын захирагчаар 7 жил ажилласан. Ажилласан хугацаанд Газрын тухай хууль шинээр гарсан. Тодорхой аж ахуйн нэгж байгууллагууд ашгаараа барилга байгууламж, бүтээн байгуулалт, орон сууцны хороолол барих сонирхол нэмэгдэж байсан. Тиймээс би ИТХ-аас гаргасан хэмжээ дамжааных нь хүрээнд газар олгох ажил хийсэн. Газрын наймаа хийлээ гэдэг асуудлаар намайг нэг ч удаа хууль хяналтын байгууллагуудаар шалгаж байсан тохиолдол байхгүй. Харин намайг хэвлэл мэдээллээр газрын наймаачин гэж хэлж, доромжилж байсныг би хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэж байсан нь олон байгаа юм. Миний хийсэн газар олголтын асуудал Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд тодорхой хувь нэмрээ оруулсан гэж би бодож байгаа. Хотын төвийн өнгө төрхийг хүн хараад танихааргүй сайхан болж байгаа. Бүгд барилга байгууламж болсон. Ухсан нүх, овоолсон шороо болоогүй. Хот шинэ маягийн өнгө төрхтэй болоход тодорхой хувь нэмэр оруулсан гэж би сэтгэл дүүрэн явдаг юм. Х.БАТТУЛГА: Монгол орны эдийн засаг энгийн. Бид хямрал гэж яриад байна. Хямруулсан байна. Өнөөдөр Монгол орны баялаг гадагшаа урсаад байдаг, иргэд нь орлого байхгүй. Тиймээс энэ бол хямарсан эдийн засаг биш, хямруулсан эдийн засаг. Хямарлаа гээд их хэмжээний зээл авдаг. Нэгэнт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, гадагшаа гаргадаггүй улс яаж зээлээ төлөх вэ? Мэдээж байгалийн баялгаараа. Өнөөдөр Монгол Улсад баян ба ядуу гэсэн хоёрхон анги үүссэн. Сая бүх аймгуудаар явж уулзалт хийлээ. Өргүй Монгол хүн гэж алга. Тэгэхээд дундаж давхарга буюу баялаг бүтээгчдийг дэмжих бодлого яваагүй байна гэсэн үг. Үүнийг шийдэхэд дотооддоо үйлдвэрлэж, экспортод гаргах мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой юм. С.ГАНБААТАР: Монгол оронд эвтэй байх тухай их ярьдаг болж. Өмнө нь шударга байх тухай их ярьж байсан. Харин одоо бид асуудлыг их тодорхой ярих хэрэгтэй. 328 мянган хүн өнөөдөр ажилгүй байна. 10 хүн тутмын 4 нь ядуу, хоёр нь нэн ядуу амьдарч байна. Олигарх фракцууд эв нэгдэлтэй байснаар бид хөгжихгүй ээ. Бид хамтдаа явж байж хөгжинө. Та Ерөнхийлөгч болвол улстөрийн хариуцлага гэдэг зүйлийг өөрийн намынхандаа тооцож чадах уу? С.ГАНБААТАР: Чадна. Монгол Ардын Хувьсгалт Намтай хамтарч бид Монголын ард түмэнтэй хариуцлагын гэрээ байгуулсан. Стратегийн том ордуудыг бид ард түмний дундын өмч болгоно. Хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур болгоно. Олон дүү нараа би боловсролтой болгох гэж ядарч явсан. Тиймээс дээд боловсролыг би үнэгүй болгоно. Эрүүл мэндийн үйлчилгээний стандартыг дээшлүүлнэ. Үүний төлөө 60 мянган бизнес эрхлэгчдээ дэмжих болно. Хүн амын хүнсний хангамж гадны улс орнуудаас ихээхэн хамааралтай болж байгааг цаашид хэрхэн даван туулах вэ? Х.БАТТУЛГА: Монгол Улсын хүнсний асуудал Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд байнга яригдах ёстой. ХХАА-н сайд байхдаа би хүнсээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой гэдэг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Үүнд Израил улсын жишээг авсан. Хүлэмж хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Израилаас хүртэл дэмжлэг авсан. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг хууль хүчний байгууллагаас арга хэмжээ авч зогсоосон. Энэ их газар хөрс, мал аж ахуйгаас гарч байгаа баялгаар 100 хувь дотооддоо хүнсээ үйлдвэрлэхийг дэмжин ажиллаж, энэ асуудлыг хамгийн түрүүнд авч хэлэлцэнэ. С.ГАНБААТАР: Хавдар залуужиж байна. Энэ бол хүнстэй шууд холбоотой. Хүнсний хангамжийн асуудлыг төрөөс хянадаг байх ёстой ч манайхан энэ арга замаа бизнес эрхлэгчдийг зүгээр л айлгадаг, торгодог зүйл болгоод байна. Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур болгоё гэж байгаа маань бидний хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтын баталгаа болох ёстой. М.ЭНХБОЛД: Хүнсний аюулгүй байдал бол хүн амын эрүүл саруул байхтай салшгүй холбоотой асуудал. Гаднаас орж ирж буй импортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, лаборатори, стандартын шаардлага хангаж байгаа зэргийг бид хөгжүүлэх шаардлага бий. Манай үндэсний үйлдвэрлэлийн салбар болсон ХАА-н салбарыг хөгжүүлэх асуудал байгаа. ХАА-н салбарт би газар тариалангийн салбарыг дэмжсэн бодлого Атарын III аяныг явуулж, стратегийн бүтээгдэхүүнд төрөөс дэмжлэг үзүүлдэг бодлого хэрэгжүүлж байсан. Харамсалтай нь энэ бүх зүйл сүүлийн жилүүдэд өмнөх шигээ байж чадахгүй байна. Мал аж ахуйн салбарын хувьд малаа эрүүлжүүлэх асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй байна. Мал эмнэлгийн шинэ байгууллагын бүтцийг бий болгох ёстой гэж үзэж байгаа. Хуурамч зүйлээр мал эрүүлжүүлж, хүний эрүүл мэндэд хортой зүйл хийдэг явдлыг таслан зогсоох ёстой. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх ёстой. Хүнсний бүтээгдэхүүний чанарт анхаарах ёстой. Монголчууд хүнсээ хангаж байсан түүхэн уламжлалтай. Та яг бүтээсэн хөл дээр нь босгосон байгууллага, ажлаа танилцуулна уу. С.ГАНБААТАР: Хөл дээр нь босгосон байгууллага гэж байна. Би мянга мянган хүний босгосон Монголын Үйлдвэрчний Холбоо, Эрс шинэчлэл хөдөлгөөн зэргийг шинэчилж, хөл дээр нь босголцсон. Хаан Банканд удирдах шатанд ажиллаж байсан. Удирдлагын Академид багшилж байсан. Мөн Дарханд олон олон ажил хийж байсан. Өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж, олон тооны том үйлдвэр, зочид буудлыг хувьчилж авсан гэдэг. Энэ талаар тайлбар хийнэ үү? Х.БАТТУЛГА: Өмч хувьчлал 1992 оноос хойш идэвхтэй явагдсан. Учир нь Монголчуудын дунд өмч худалдаж авах боломжтой хүн байгаагүй. Сонгууль болохоор би олон үйлдвэр авсан тухай яриа гараад байдаг. Тухайн үед үйлчилгээний салбарт түрүүлж орж байсан учраас надад боломж байсан. Ингээд хүнсний салбар, аялал жуулчлалын салбарыг авч үлдсэндээ баяртай байдаг. Боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ. Арван жилээ төгсөөд бүгд л их дээд сургуульд элсэх юм. Чанаргүй боловсрол ихсээд, дээд боловсролтой иргэдийн тоогоор дэлхийд дээгүүр байранд орох байх. Хувийн сургуулийг багасгаж болохгүй юу? Х.БАТТУЛГА: ​Боловсролын салбар дампуураад удаж байна. Бодлого нь тогтмол биш болсон. Залууст өнөөдөр юу өгөх гээд байгаа нь тодорхой бус байнга өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр нэг талдаа хөтөлбөр нь тодорхойгүй олон сургууль байгаад байна. Хонхны баярын дараа нийт төгсөгчдийн 80 хувь нь ажилгүй. Боловсон хүчнээ бэлтгэхдээ бид хөгжлийн бодлоготойгоо уялдуулах ёстой. 2016 онд хөгжлийн бодлогоо баталсан. Хөтөлбөр бүтээн байгуулалтаа боловсролтойгоо уялдуулбал залуус ажилтай, ажлын байртай байх юм. М.ЭНХБОЛД: Оюутан залуусын сурч боловсрох боломжийг дэмжих ёстой гэж үзэж байгаа. Улс эх оронд хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай мэргэжлээр сурч буй оюутнуудад тэтгэдэг олгодог боломж бололцоог олгоно. Мөн багш нарын мэдлэг, мэргэжилд анхаарна. Багш нарын нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Боловсрол бол улс орны ирээдүй болсон салбар. С.ГАНБААТАР: Боловсрол бол хүч. Хүн болгоноо боловсролтой болгох ёстой. Нэгдүгээрт, багшийн нэр хүндийг өсгөх ёстой. Цэцэрлэгийн багш гэхэд хамгийн хэцүү. Үүн дээр Монгол төр харалган ажилладаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд төсөв чухал. Тэгэхээр төр хулгайгүй байх ёстой. Дээд боловсрол дээр Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагыг боловсролын салбартай холбогдуулж, хамтарч ажиллаж байж амжилтад хүрнэ. Та ганзагын наймаа хийж бизнесээ эхэлсэн. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хэчнээн хууль санаачилсан бэ. Батлуулсан ямар хууль байна вэ? Х.БАТТУЛГА: УИХ-д гурван удаа суусан. Хоёр удаа Засгийн газарт ажилласан. Бүтээн байгуулалттай холбоотой ихэнх бодлогыг батлуулсан. Шинэ хөдөөг хэрхэн хөгжүүлэх, шинэ сумыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн паркуудын бодлогыг батлуулсан. Хүнсний аюулгүй байдлын тухай бодлого, Улаанбаатар хотыг 21 аймагтай холбох замтай холбоотой бодлогыг батлуулсан. 20-30 хуулийг УИХ-д суухдаа батлуулсан. Батлуулсан хуулиуд өдийг хүртэл хэрэгжээд явж байна. МАХН-д та хэзээ элссэн бэ? С.ГАНБААТАР: МАХН-д би сар орчмын өмнө элссэн. Үүнийг хүмүүс гайхахгүй байх гэж бодож байна. Яагаад гэхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн дарга байх нь нам бус байх хэрэгтэй болдог. МАХН бол зүүн чигийн жирийн ажилчны төлөөх нам учраас энэ намыг сонгосон. МАХН-ын дарга үндсэндээ энэ сонгуульд ялчихсан хүн шүү дээ. Одоо харин надаас их эмээж байх шиг байна. Нэг улсаас хэт хараат зээл авах, түүхий эдийн хувьд нэг улсаас хараат байгааг хэрхэн өөрчлөх вэ. Бид БНХАУ-ын бэлтгэн нийлүүлэгч улс орон байсаар байх уу. Энэ тал дээр ямар тодорхой бодлого баримтлах вэ? М.ЭНХБОЛД: Монгол Улс гадаад бодлогын хувьд энх тайванч зарчим баримталдаг. Нэг улсаас хараат байх явдлыг үндэсний аюулгүй байдлын бодлогод зааж өгсөн байдаг. Бид эдийн засгийн хувьд тавьж байгаа хяналтыг хүлээн зөвшөөрч байгаа, байгаль экологид хамгийн халгүй арга технологи хэрэглэж байгаа хөрөнгө оруулагчидтай хамтарч, эвлэрч нэгдэж ажиллах ёстой. Нэг улсын хэт хараат байдалд орох эсэхийг ЗГ хяналт тавьж ажиллах ёстой гэж бодож байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байсан ард түмэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж тууж, хууль эрх зүйн орчноо тогтворгүй байлгаснаас эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болсон. С.ГАНБААТАР: Монгол Улсын Эдийн засаг урд хөршөөс хамааралтай нь үнэн. Манай гадаад бодлогын гол бодлого бол хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцаатай байх. М.Энхболд хамгийн түрүүнд ОХУ руу явна гэж бодож байсан ч дайрч өнгөрөөд Араб явсан. Оросууд та нар худалч, хэлсэн амандаа хүрдэггүй гэдэг. Оростой өнөөдөр бид нэг л төмөр замаар холбогдож байна. Энэ утгаараа ОХУ ын цогц хамтын ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэж бодож байна. Х.БАТТУЛГА: Бид өнөөдөр 96 хувь урд хөршөөс хамааралтай байна. Төмөр замын бодлогыг бид 2010 оны зургаадугаар сард баталсан. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам үндсэн тээвэр. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам бол гурав дахь хөрштай харилцаа тогтоох хамгийн гол арга хэрэглүүр. Энэ бодлого батлагдсан цагаасаа эхлээд нөгөө нэг хэдхэн гэр бүлийн эсэргүүцэлтэй тулж ирсэн. Одоог хүртэл энэ бодлого хэрэгжихгүй байна. УИХ энэ бодлогыг эргэж харах хэрэгтэй. Эдийн засгийн тусгаар тогтнолоо авч үлдэхгүй бол, үүнд анхаарахгүй бол болохгүй. Та МАН-ын даргаар хоёр удаа сонгогдсон. Дарга хийх өөр хүн байдаггүй юм уу? М.ЭНХБОЛД: МАН энэ улсын эрүүл мэнд, боловсролын салбарыг өдий зэрэгт хүргэсэн, бичиг үсэгтэй болгосон, тусгаар тогтнолыг бий болгосон ууган улс төрийн хүчин. Энэ нам боловсон хүчний хомсдолд ороогүй. Манай нам дотроо ардчилалтай. Энэ утгаараа би хоёр удаа намын даргаар сонгогдсон. Намын хамт олны даалгаврыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж байгаа. Таныг дээд сургууль төгсөөгүй боловсролынхоо талаар худлаа мэдээлсэн гэдэг. Энэ талаар тодруулна уу? С.ГАНБААТАР: Амьдралдаа долоон сургуульд сурах гэж оролдож байсан. Миний ээж эрт өнгөрсөн. Бэрхшээл бол байна. Би зургаан дүүгийнхээ тавыг нь баруунд боловсрол эзэмшүүлсэн. Эцсийн дүндээ зовлон үзэж байж бусдын зовлонг ойлгодог. Би Хөдөлмөрийн дээд сургуулийн магистр. Сонгуулийн хар машиныг худалдаж авч яах гэж байсан бэ? Х.БАТТУЛГА: Манайд хууль хүчний байгууллага байдаг л байх. Хар машинтай холбоотой асуудал инээдтэй юм болсон. Ардчилсан намын сонгуулийн асуудал яригдаад эхэлсэн. 180 мянга орчим хүний дунд явагдах асуудал учраас гараар тоолох хэцүү юм гэдэг үүднээс машин үйлдвэрлэгч компанитай холбогдсон. Тэр байгууллагаас танай Монгол Улсад 2,000-3,000 хар машин байдаг гэсэн хариулт ирсэн. Шинэ яармагтай холбоотой би гэр хорооллыг орон сууцжуулах төслийн Яармагт БХБ-ын сайд байхдаа барилгажилтын утаагүй төслийг эхлүүлсэн юм. Энэ бол сонгуультай холбоотой инээдтэй гүтгэлэг юм. Авлигатай ямар аргаар тэмцвэл үр дүнтэй вэ? С.ГАНБААТАР: Хамгийн үр дүнтэй арга бол нийт 3 сая иргэний төлөө, 60 мянган аж ахуйн нэгжийн төлөө хараат бусаар хяналт тавих ёстой. Офшорын эсрэг гэсэн нүгэлт хуулийг цуцалж өмнө нь хулгай хийсэн хүмүүстэй хариуцла тооцох ёстой. Авлига гэдэг бол ядарч байгаа хүүхдийн сүүлчийн тариаг хулгайлж байгаа зүйл шүү дээ. Х.БАТТУЛГА: Олон аргаар тэмцэнэ. Н.Энхбаяр байгуулсан байгууллагадаа ямар байр суурьтай байдгийг Монголчууд анзаарсан байх. Улс төрийн захиалгат ажлыг хийдэггүй хүн байх ёстой. Нас тогтсон нам бус, өргөсөн тангарагтаа үнэнч байх тийм хүнийг олох ёстой. Хоёрдугаарт, улс төр дээр сүүлийн хоёр жил над руу довтолсон байцаагч нарын бүтээн байгуулалтын хөтөлбөр төслүүдийг зогсоосон хүмүүсийн учрыг олох ёстой. Хэрэв би Ерөнхийлөгчид нэр дэвшээд гарах юм бол Авлигалтай тэмцэх газарт өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүсийг тавих болно. М.ЭНХБОЛД: Энд нэр дэвшсэн гурван хүн гурвуулаа УИХ-ын гишүүн байсан хүмүүс. Хэдийгээр шинээр байгуулагдсан их хурал урт ажиллаагүй ч Авлигатай тэмцэх хөтөлбөрийг баталсан. Энэ бол олон улсын хэмжээнд ийм хөтөлбөртэй улс орон боллоо гэдэг нэр хүндийг авч байгаа. Авлигалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ахиж эргэж төрийн албанд оруулахгүйгээр хариуцлага тооцдог боломжийг бий болгосон. Авлигатай тэмцэх гол асуудал соён гэгээрүүлэх асуудал. Бизнес эрхлэгчдэд асар их дарамт үзүүлдэг зүйл их байсан. Өнгөрсөн 4 жилд 60 мянган ААН үүд хаалгаа хаасан. Энэ бүгд авлигалын эсрэг арга хэмжээнд хамрагдах ёстой асуудал. Та фэнг-шүг яагаад Монголд оруулж ирсэн бэ? С.ГАНБААТАР: Монголд оронд өнөөдөр фэнг-шүгээс илүү 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Намайг доромжлох тусам би өнгө орох болно. Өнөөдөр бидэнд фэнгшүгээс илүү ярих чухал зүйл их байна. Д.Хишигжаргал гэж хүн таныг Хятадаас шүлхийн хөлдсөн вациныг сайд байхдаа өөрийн компаниар оруулж ирсэн гэж ярьсан. Энэ талаар тайлбар хийнэ үү? Х.БАТТУЛГА: ​Д.Хишигжаргал гэдэг хүнийг алдаж, онож явсан аавын хүү гэж бодож явдаг. Энэ хүн намайг ХАА-н сайд байхад малын вакцин хийдэг байсан юм билээ. ХАА-ын салбарынхан энэ хүнийг мэддэг, ам муутай байсан. Вакцин оруулдаг ямар ч компани надад байхгүй. 60 тэрбумын асуудалд Сундуйн ярьж байгаа нь үүнтэй холбоотой. Эрүүгийнхэн анддаггүй юм билээ. Үүн дээр М.Энхболд тодорхой хариулах байх гэж бодож байна. 60 тэрбум төгрөгний бичлэгийн талаар тайлбар өгнө үү? М.ЭНХБОЛД: 60 тэрбум төгрөгний асуудлын талаар гурван сонгууль дараалан ярьж байна. Тэр үед нь бид асуудал тавьж, хууль хяналтын байгууллага шалгаач, эвлүүлэг байна гэж хэлж байсан. Нэг биш хэд хэдэн удаа эвлүүлэг гэдгийг хууль хяналтын байгууллагууд хэлж байгаа. Энэ эвлүүлгийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан. Нэр дэвшигч Х.Баттулгын асуудлаар төрийн албаны 200 гаруй хүнээс асууж, тогтоогдохгүй байна гэдэг асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль эвлүүлэг, хар пиар хэтэрсэн боллоо. Тэр ч бүү хэл хойд хөршийнхөө Ерөнхийлөгчтэй гар барьж байгаагаар эвлүүлэг хийсэн нэр дэвшигч ч байна. Мэтгэлцээний төгсгөлд нэр дэвшигчдийн хэлсэн үг Х.Баттулга: Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийг өгөөд, 2020 онд Ерөнхий сайдын байр суурийг авах хуйвалдааныг бид ярих ёстой байсан юм Гэрэл зургийг mpa.mn Улс төрийн мэтгэлцээн дуусч байх шиг байна. Энэ мэтгэлцээн бол олон хүлээлт байдаг. Гадны улс орнуудыг дуурайдаг зүйлийг өөрчлөх ёстой байна. Өнөөдөр бид зэрэгцэж зогсоод бэлдсэн асуултад харуилаад, хэнийг хуураад байгаа нь мэдэхгүй, дандаа лоозогносон "тэгнэ, ингэнэ" гэсэн юм яриад байна. Мэтгэлцээнд өнөөдөр бид улс төрийнхөө нөхцөл байдлыг дүгнэж ярих ёстой. Өнгөрсөн хугацаанд 2012 оноос хойш Ардчилсан нам, Монгол Ардын нам төр барьсан. Өнөөдөр хэдхэн гэр бүл баялгийг хянах 30 жилийн төлөвлөгөөг хийсэн. Үүн дээр хууль хүчний байгууллагуудыг ашигласан. Ардчилсан намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай бүх лидерүүд хар пайз зүүсэн. Зохиомол хэргүүдийг зүүсэн. Орон нутгийн сонгуулийг хуйвалдаанаар зохиосныг баталгаажуулж өгсөн боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хууль хүчнийх нь байгууллага хөдлөхгүй байна. Ерөнхийлөгчийг МАН-аас нэр дэвшигчийг өгөөд, 2020 онд Ерөнхий сайдын байр суурийг авах хуйвалдааныг бид ярих ёстой байсан юм. Харамсалтай нь цаг бага байлаа. С.Ганбаатар: Монголын ард түмний ажилгүйдэл, ядуурлыг арилгахын төлөө тэмцсээр өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг өглөө Гэрэл зургийг mpa.mn Ард түмнийхээ төлөө зүтгэж байхад надад ямар ч 65 ын бүлэг саад болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад зах зээлийг нээж ажиллах ёстой. 60 мянган аж ахуйн нэгжийн төлөө ажиллах ёстой. Монголын ард түмний ажилгүйдэл, ядуурлыг арилгахын төлөө тэмцсээр өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг өглөө. Цаашдаа ч тэмцэх болно. М.Энхболд: Намайг дэмжээгүй сонгогчдын итгэлийг олохын төлөө ажиллана Гэрэл зургийг mpa.mn Эрхэм сонгогч та өөрийнхөө үр хүүхдийг, эх орноо бодож тунгааж үзнэ биз. Ингэхдээ та аль нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр илүү вэ гэдгийг бодож үзээрэй. Иргэдийн амьдралд өөрчлөлт гарах мөрийн хөтөлбөрийг би гаргаж ирж чадсан. Энэ зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа биш, улс орныхоо ирээдүйг сонгох гэж байгаа. Миний өрсөлдөгч хямрал, хагарал юм. Үүнийг даван туулахад эв нэгдлийн асуудал чухал. Иргэн сонгогч та цалин хөлс, ашиг орлого, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бололцоогоо сонгож байгаа хэрэг юм. Би намайг дэмжсэн хэн бүхний итгэлийг бүрэн дүүрэн дааж ажиллана. Намайг дэмжээгүй сонгогчдын итгэлийг олохын төлөө ажиллана. Эвтэй Монгол ялна. ВИДЕО: ШУУД МЭТГЭЛЦЭЭН https://www.facebook.com/iKonNews/videos/687939131391658/
https://ikon.mn/n/11nt
11nu
Камбожийн 50,000 иргэн Солонгост ажиллахаар өрсөлдөж байна
Р.Төмөр, ikon.mn
06/25/2017 09:38:00
Энэ долоо хоногийн Бямба, Ням гарагуудад Камбожийн нийслэл Пномпен хотод тус улсын иргэн 50,000 гаруй хүн солонгос хэлний шалгалт өгөн өрсөлдөцгөөж байна. Тэднээс амжилттай үнэлгээ авсан хэсэг нь Өмнөд Солонгосын хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэрлэлийн салбаруудад ажиллах боломж олж авах юм. Цалингийн хувьд сарын $1,000-$1,500 орчим байх ба энэ нь Камбожийн иргэдийн жилийн дундаж орлогоос ч өндөр болж байгаа гэнэ. Өнгөрсөн онд Өмнөд Солонгост Камбожийн 46,000 иргэн ажиллаж байсны ихэнх нь энд таван жил амьдарч байгаа ажээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Балбын 70,000 гаруй иргэн Өмнөд Солонгост ажиллах эрхийн төлөө хэлний мэдлэгээр өрсөлдсөн байна. Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/11nu
11nv
NASA харь гарагт амьдрал илрүүлснээ удахгүй зарлана гэж хакерууд мэдэгдэв
Р.Түвшин, iKon.mn
06/25/2017 10:03:00
Дэлхийд алдартай хакеруудын “Anonymous” бүлэг харь гарагт амьдрал илрүүлсэн тухайгаа NASA зарлахаар бэлдэж байгаа гэж хэдхэн хоногийн өмнө мэдээлжээ. Энэ тухай тэд YouTube хуудсандаа дүрстэй тайлбар нийтэлсэн байна. Үүнд өгүүлснээр сүүлд болсон АНУ-ын Шинжлэх Ухаан, Сансар судлал, Технологийн зөвлөлийн хурал дээр NASA-гийн төлөөлөгч, профессор Томас Зурбукен “Сансар огторгуйд харь гарагийн амьдрал байгааг батлах цаг үед манай соёл иргэншил тулж ирээд байна. Харь гарагийн амьдрал илрүүлэх олон тооны судалгаа, сансрын аялалын үр дүнд бид түүхэнд урьд өмнө байгаагүй нээлтийг зарлахад ойртлоо” гэж хэлсэн тухай мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт NASA шинээр 219 гараг нээсний 10 нь манай дэлхийтэй ижил орчин, нөхцөлтэй буюу амьдрал оршин байх боломжтой гэж зарласан юм. “Anonimous” бүлгийн нийтэлсэн 12 минутын дүрс бичлэгт NASA-гийн нууж байгаа гэх нээлтийн тухай өгүүлснийг үзнэ үү. Эх сурвалж: Independent
https://ikon.mn/n/11nv
11nw
ФОТО: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ
Г.Мөрөн, iKon.mn
06/25/2017 10:22:00
Гэрэл зургийг Mpa.mn Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр санал авах байрууд зөөврийн битүүмжилтсэн хайрцгаар санал авч эхэллээ. Санал хураалт өнөөдөр 09:00 цагт эхэлсэн байна. Нийт 28,045 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд санал хураалт өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар, Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, Хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдээс зөөврийн битүүүмжилсэн хайрцгаар санал авах юм. Фото сурвалжилга Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/11nw
11nx
Хонг Конгийг Британиас шилжүүлж авсны 20 жилийн ойд Ши Жиньпин оролцох гэж байна
Р.Төмөр, ikon.mn
06/25/2017 10:24:00
Удахгүй тохиох БНХАУ-ын дарга Ши Жиньпиний түүхэн айлчлалд бэлдэж, Хонг Конгийн цагдаа улс төрийн агуулгатай уриа лоозон, зурагт хуудсуудыг хориглож эхэлжээ. Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт эхлэх гурван өдрийн айлчлалын аюулгүй байдлыг хангахаар 9,000 орчим цагдаа ажиллаж, тус хотыг бараг гадаад ертөнцөөс таслах гэж байна. 1997 оны долдугаар сарын 1-нд Хонг Конгийг Их Британиас шилжүүлэн авч байсан юм. Энэ түүхэн үйл явдлын 20 жилийн ойд Ши Жиньпин оролцох ажээ. Гэвч жил бүрийн энэ өдөр олон нийтийг хамарсан тэмцэл өрнөдөг жишиг тогтоод байгаа. Тиймээс айлчлалыг саад бэрхшээлгүй зохион байгуулахын тулд эх газраас Хонг Конгийн эрх баригчдыг нэлээд шахаж байгаа гэнэ. 2014 онд Хонг Конгод болсон ардчиллын төлөө тэмцлээс хойш эсэргүүцлийн ажиллагаанууд улам идэвхжээд байгаа юм. Энэ удаагийн тэмцлийн билэгдэл нь шар өнгийн шүхэр барьсан Ши Жиньпиний зураг болжээ. Ноднин жил Хонг Конгийн захиргааны хоёр албан хаагч Бээжинд үнэнчээ илэрхийлэхээс татгалзсан тул Хятадын эрх баригчид албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Энэ нь 1997 онд Хонг Конг Хятадын мэдэлд шилжсэнээс хойш анх удаа дотоод хэрэгт нь Бээжин гүнзгий оролцсон явдал болсон юм. Хонг Конгийн тэмцэгчид 1997 онд амлаж байсан өргөн хэмжээний автономит эрхийг тус хотод эдлүүлэхгүй байна гэж эх газрын Хятадыг шүүмжилдэг ажээ. Эх сурвалж: Independent
https://ikon.mn/n/11nx
11ny
Нийслэлийн хэмжээнд сонгуулийн санал авах 403 байрыг бүрэн камержуулжээ
Г.Мөрөн, iKon.mn
06/25/2017 13:50:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ. Санал авах байранд 3 намын 4,421 ажиглагч ажиллана Сонгуулийн санал хураах үйл явцыг хэвийн явуулахад мэргэжлийн холбогдох байгууллага анхааран ажиллаж байгаа юм. Сонгуулийн санал хураалтын шударга, ил тод байдлыг хангах үүднээс санал авах 403 байрны гадна тал болон дотор танхимыг бүрэн камержуулжээ. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлж, санал авах байрны 30 хувьд нь цахилгааны нөөц эх үүсвэрийг шийдсэн байна. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд 1,021 ухуулах байр, 4,158 шадар туслах, 12 мянган ухуулагч ажилласан. Маргааш санал авах байруудад 3 намын 4,421 ажиглагч ажиллахаар үнэмлэх авсан” гэлээ. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуульд ашиглагдах бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, гэрчилгээ олгон баталгаажуулах ажлыг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, туршиж дууссан байна. Зөөврийн хайрцгаар санал авч байна Улаанбаатар хотын хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Үүнээс “түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй 32 мянга 315 иргэн байгаа бол үндсэн бүртгэлтэй 904 мянга 336 сонгогч байна. Хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө нийслэлээс 977 иргэн шилжин явж, 733 иргэн шилжин иржээ. Нийт сонгогчдоос 5349 иргэн битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэний дагуу эдгээр иргэдийн саналыг өнөөдөр өглөө 9.00 цагаас эхлэн зөөврийн хайрцгаар авч эхэлсэн байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан саналын хуудас хүргүүлжээ Нийслэлийн сонгуулийн хороо нийт 941 мянга 539 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 23-ны дотор хүлээн авч, дүүрэг, хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна. Санал авах байруудад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэгтэй саналыг хуудсыг хүргүүлжээ. Маргааш буюу сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амарна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриаллаа. Санал өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ. Тухайн иргэн санал өгснийг баталгаажуулж, хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг өчигдөр санал авах байруудад хүргүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11ny
11nz
"Говь" компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ
С.Бадрал, iKon.mn
06/25/2017 14:25:00
Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ. Галын мэдээ монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна гэсэн үг гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлж, монголчууд гар сэтгэл нийлж, хамтарч ажиллавэл эрсдэлийг богино хугацаанд давах боломж байна гэдгийг энэ үйл явц харуулж байна гэлээ. “Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон маань цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрлээ. Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан талархал илэрхийллээ. Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэж тэрээр хэллээ. “Говь шатлаа” гэсэн мэдээллийг нийт монголчууд сэтгэл зовж хүлээж авсан. Манай хамт олон нийт ард түмэндээ талархаж байгаа. Үйлдвэрээ хурдан хугацаанд засварлаж ашиглалтад оруулснаа монголчууддаа барьж буй бэлэг гэж бодож байгаа. "Бид улам хичээж ажиллана” гэж компанийн хамт олон энэ үеэр хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11nz
11o
УБТЗ-ыг Г.Сэрээнэндорж үргэлжлүүлэн удирдана
Х.Алтанзагас, iKon.mn
11/07/2013 08:30:00
УБТЗ-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн бүрэн эрхийг 2014 оны хоёрдугаар сар хүртэл сунгажээ. Учир нь даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Н.Сэрээнэндоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байсан. Дээрх шийдвэрийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны ээлжит хурлаас гаргасан байна. Тус хуралд ОХУ болон Монгол Улсын талаас тус бүр гурав гурван төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 15 асуудал хэлэлцсний "чухал" нь даргын томилгоо байсан юм.
https://ikon.mn/n/11o
11o0
"Улсын хэмжээнд санал авах 1,983 хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан"
Г.Мөрөн, iKon.mn
06/25/2017 14:41:00
Гэрэл зургийг Mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, санал авах үйл ажиллагааг явуулахад бэлэн болсон талаар албаныхан мэдээлсэн юм. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн Хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулна. Бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, төв салбар комиссууд, мэдээлэл технологийн багууд зэрэг сонгуулийн бүх байгууллага хуулийн хугацаанд байгуулагдсан. Энэ байгууллагуудад нийтдээ 25,000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1,983 хэсэг буюу санал авах байрыг зохион байгуулж, сонгогчдын саналыг авах бүх бэлтгэл ажлыг хийж дууссан. Мөн сонгогчдын нэрийн жагсаалт бүрэн эцэслэж гарсан. Өнөөдрийн байдлаар 1,978,298 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдээд байна. “Түр хасав” тэмдэглэгээтэй буюу шоронд ял эдэлж байгаа болон 60-аас дээш хоног гадаадад зорчсон 44,724 сонгогч байгаа. Энэ хүмүүс хэрэв санал авах өдөр ирвэл “Түр хасав” тэмдэглэгээнээс хасаж, саналыг нь өгүүлэх боломжтой. Сонгуулийг гадаадын ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллага өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглаж байна. Урт хугацааны ажиглагчид сарын өмнөөс ирсэн. Гэрэл зургийг Mpa.mn Одоогоор 37 орны 123 ажиглагч бүртгүүлж, эрхээ авсан. Үүнээс гадна Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооноос төлөөлөгчид, Азийн сонгуулиудын холбооны Ерөнхийлөгч, Европын парламентын ажиглагчид, Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирсэн байна. Гадаадын ажиглагчдаас гадна 17,947 ажиглагч намуудаас бүртгүүлэн, эрхээ авсан байгаа. Үндсэн санал авах ажиллагаа маргааш явагдана. Саналын хуудас тусгай нууцлалтай, нэгдсэн дугаартай, нэр дэвшигчийн зурагтай. Дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлнэ. Дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1,983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарна гэсэн үг. Мөн аймаг, дүүргүүдийн санал харагдана. Сонгуулийн ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт СЕХ-нд хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлнэ” хэмээн тайлбарлалаа. Санал авах байранд саналын хуудас, сонгогчдын бүртгэлийн хуудас, санал авах тоолох, дүн мэдээг дамжуулах тоног төхөөрөмжүүд бүрэн хүргэдсэн бөгөөд одоогийн байдлаар цагдаагийн хамгаалалтад байгаа юм байна.
https://ikon.mn/n/11o0
11o1
Гишүүн орнуудад Монголын сонгуулийн туршлагыг өргөнөөр сурталчилна гэв
А.Төгөлдөр, iKon.mn
06/25/2017 15:04:00
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргаар сонгогдон ажиллаж буй Филиппин улсын Сонгуулийн Хорооны дарга ноён Ж.Андрэ Д.Баутиста тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрбээр Монгол Улсад анх удаа ирж сонгуулийн ажиглалт хийхдээ, сонгуулийн санал хураалтын дүнг мэдээлж, дамжуулдаг, сонгуулийн автоматжуулсан системийг хэрхэн ашиглаж буй арга туршлагатай танилцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тус улс 2016 онд болсон сонгуулийн үеэр 54 сая сонгогчидтой байж. Тэр үеэр 92 мянган санал авах байр ажиллаж байсан байна. Филиппин улсын сонгуульд нэр дэвшигчид 3 удаа мэтгэлцдэг, дахин сонгууль явуулдаггүй зэрэг онцлогтой ажээ. Филиппин улсын сонгуулийн байгууллага дараагийн үеийн сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэх гэж байна. Тийм учраас сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж буй монголын туршлагыг сонирхож байна гэдгээ тэрээр хэллээ. Филиппин улс манайхтай ижил төстэй санал авах, тоолох төхөөрөмжийг 2011 оноос хэрэглэж ирсэн байна. Ноён Ж.Андрэ Д.Баутиста Монгол Улсад ирээд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг ажиглаж, өнөөдөр санал авах зарим байрны үйл ажиллагаатай, мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч буйтай танилцах гэж байна гэдгээ хэллээ. Уулзалтын үеэр Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны дарга, Филиппин улсын Сонгуулийн Хорооны дарга ноён Ж.Андрэ Д.Баутиста Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнг Филиппин улсад айлчилахыг урив. Урилгыг талархан хүлээн авав. Мөн өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс өдгөө эгнээндээ 140 гаруй улсыг нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо үүсч байгуулагдсан цагаас эхлэн түүний үйл ажиллагаанд маш сайн оролцож ачааг нь үүрэлцэж байгааг төлөөлөгчдийн ахлагч ноён Сэон Хүн Бак тэмдэгллээ. Гишүүн орнуудын сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгын хүрээнд хүрэлцэн ирсэн тухай тэрээр дурьдаад Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг нэлээд амжилттай хэрэглэж байгаа бөгөөд бусад гишүүн орнуудад танай туршлагыг мэдээлж танилцуулах, хүчтэй өргөн сурталчлах бодолтой байна. Түүнээс гадна Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хамтран ажиллах тэргүүлэх боломж байгаа билээ. Энэ хүрээнд техник, технологийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Тус Холбоо нь дэлхий нийтэд ардчиллыг, олон улсын сонгуулийн байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, сонгуульд ажиллагсдын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
https://ikon.mn/n/11o1
11o2
Мозамбик улсад $1 тэрбум гаруй бондын мөнгө сураггүй алга болжээ
Р.Төмөр, ikon.mn
06/25/2017 16:49:00
Мозамбикийн ерөнхийлөгч Филип Жасинто Нюси, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керригийн хамт Африкийн Мозамбик улсын олон улсын зах зээлээс босгосон $1 тэрбум гаруй бэлэн мөнгө төрийн эзэмшлийн компаниудаар дамжин сураггүй алга болсныг Kroll Inc компанийн аудитын шалгалтаар илэрчээ. Тус улсын засгийн газар Оросын VTB банк, Швейцарийн Credit Suisse Group банкуудын оролцоотойгоор $2 тэрбумын зээл, бондын мөнгө босгосон юм. Тэгвэл энэ мөнгөний талаас илүү нь ийнхүү ямар ч баримтгүй алга болсон байна. Тайланд дурдсанаар төрийн өмчийн MAM, Ematum, ProIndicus компаниуд нь ямар ч орлогогүй ажиллаж, удирдлагууд нь баримтыг нууж, аудитаас зугтаж байгаа гэжээ. Гурван компанийн ерөнхий захирлаар нэг хүн ажилладаг нь Мозамбикийн тагнуулын байгууллагын албан тушаалтан Антонио До Росарио гэгч гэнэ. Тэрээр аудитын тайлангийн талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ. Мөнгө санхүүгийн ил тод бус байдлын талаар ноднин жилээс эхлэн яригдаж байсан. Мозамбикийн засгийн газар өмнөх зээлийн мөнгийг хэрхэн зарцуулснаа нууцлан дараачийн зээлээ авч байсан юм. Kroll компани хэчнээн хичээсэн ч $2 тэрбумыг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэл олж чадаагүйгээ тайлагнажээ. Уг дуулиан гарсны дараа Мозамбик улсад олон улсын донорууд өгөх тусламжаа зогсоогоод байгаа нь Африкийн өмнөд хэсгийн ядуу буурай орныг улам хүнд байдалд оруулсан байна. ОУВС Мозамбикт хэрэгжүүлэх гэж байсан эдийн засгийг нь сэргээх хөтөлбөрөө түр зогсоогоод байгаа аж. Тэд өмнөх зээлийн зарцуулалтыг тодорхой болготол шинэ хөтөлбөрийн талаар ярихгүй гэж байгаа юм. ОУВС ирэх долдугаар сард төлөөлөгчдөө Мозамбикт илгээж, Kroll компанийн гаргасан аудитын тайлангийн талаар хэлэлцэх гэнэ. Эх сурвалж: The Wall Street Journal
https://ikon.mn/n/11o2
11o3
Өнөөдөр тав дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай өдөр
ikon.mn
06/26/2017 08:00:00
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 09:51 2017/06/29 Дахин санал хураалтыг ДОЛООДУГААР сарын 7-ны БААСАН гарагт явуулахаар боллоо Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689968177855420/ Ч.Содномцэрэн: Хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна. Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургаадугаар сарын 26-ны өдөр шаардлага ирүүлсэн. Дараа нь МоАХ, МАН зэргээс хүсэлт ирсэн. Хүсэлт шаардлага ирүүлсэн нам холбоодод хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Уг санал хураалт хуулийн хугацаатай. Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарсан. Саналын хуудсын хэвлэлт, хоёр дахь санал хураалтад бэлтгэх, санал авах техник хэрэгсэл хүргэх боломжийг бид харсан. Саналын хуудас хэвлэж байгаа компанитай уулзаж, санал хураалт авах хугацааг наашлуулах боломжийг судалсан. Тээврийн хэрэгслийн боломжийг бид бас судаллаа. Өмнө нь машинаар хүргэдэг байсан газруудад нисдэг тэргээр хүргэх ямар боломж байгааг харсан. Энэ бүх нөхцөл боломжийг судалсны үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг долоодугаар сарын 07-ны өдөр /Баасан гарагт/ явуулахаар боллоо. "Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон" Гэрэл зургийг mpa.mn Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороод төв салбаруудад даалгасан. СЕХ-ны гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн хуулийн заалттай. СЕХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, нам саад болохыг хориглодог. СЕХ бол бие даасан хараат бус байгууллага. Энэ сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй. Уг сонгуулийн дүн өөрчлөгдсөн, засагдсан зүйл байхгүй. Хэн гэдэг нэр дэвшигч хэдэн санал авсныг өглөөнөөс эхлээд орой болтол дэлгэцээр харуулсан. Дахин санал хураалт хугацаандаа явагдана" гэлээ. Ц.Болдсайхан: Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна Гэрэл зургийг mpa.mn СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Иргэний шилжилт, сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэж хоёр бий. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн нь бааз өөрчлөгдөхгүй. Улс орон даяар мөрдөгдөх шийдвэрийг өчигдөр гарган 27-ны өдрөөс эхлэн 7-р сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Сонгогчийн ирцтэй холбоотой өөр өөр ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна. Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна. Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм. Эхлээд нэр дэвшигч хэдэн хувийн санал авсан гэхээс өмнө ирц хүрсэн үгүйг харах хэрэгтэй. 7 Хоногийн дотор нэмэлт санал хураалт болно. Баян-Өлгий аймгийн саналыг тоолох асуудал дээр СЕХ хэлэлцэж, тооллого явуулах эсэхийг шийдвэрлэнэ. Сонгуулийн хууль батлагдах үед техникийн тооллогыг 100 хувь тоолъё гэдэг саналыг хүргүүлэхэд авч хэлэлцээгүй. Улс төр хийж, тоглоом хийхгүй байх хэрэгтэй". СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Долоодугаар сарын 4,5-ны өдрөөс санал хураахаар СЕХ шийдвэрээ гаргасан. Энэ хугацаанд амжиж, саналын хуудсаа аваачихыг ГХЯ-ны Төв комисст даалгасан. Дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран уриална. 68 хувь гэдэг бол өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг харуулсан. Энэ ирцээрээ дахин санал хураалтад оролцоно гэж найдаж байна. Сонгогчид хандсан урамшууллын, торгуулийн арга хэмжээ авахыг Монгол Улсын хуульд зөвшөөрдөггүй. Ирвэл урамшуулдаг, ирэхгүй бол торгодог орон байна. Харин Монгол Улсад ийм зүйл байхгүй учраас хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриална". "Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй" Гэрэл зургийг Mpa.mn ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү "Монголын Иргэний бүртгэлийн сан найдвартай хамгаалалтад байгаа. Хурууны хээгээ өгөөд, шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн хүн санаа зовох зүйл байхгүй. 35,000 хүнийг хаанаас ирсэн тухай мэдээллийг СЕХ огт мэдээгүй. Сонгогчдын нэрсийн жагсаалтаас илүү хүн санал өгнө гэсэн зүйл огт байхгүй. Нарийндаа Улаанбаатар хотод хоёр талд бүртгэл хийсэн. Нэг талаараа хурууны хээгээр, нөгөө талаар гарахад нь хурууг нь будсан хоёрыг бүртгэсэн. Энэ хоёр огт зөрөөгүй. Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй. Монголчууд сүүлийн хэдэн жил маш их нүүж, шилжсэн байгаа. Энэ нь Сонгууль өгөх үед л харагдаж байгаа юм. Олон Улсын ажиглагчдын хурал дээр сөрөг янз бүрийн буруу мэдээллээр сонгогчдын сэтгэл зүйг эвдэж байна гэж хэлж байсан. Тиймээс элдвийн мэдээлэлд автахгүй байхыг сануулмаар байна. Ихэр хүний хувьд нэг өдөр төрсөн, нэг овогтой, нэг хаяг дээр байсан. Регистрийн дугаар нь өөр, санал өгөх газар нь өөр байсан". СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Үндсэн хуульд сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно гэсэн байгаа. Ирц болон саналын тоо аль аль нь чухал. Тухайн дүүргийн нийслэлийн Засаг дарга нар шийдвэр гаргадаг. Санал авах өдөр аймаг сумдуудад наадам хийхгүй байхыг анхааруулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг сумдад наадам хийхгүй байх шийдвэр гаргасан" гэв. 15:10 цагийн мэдээлэл: Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулах эсэхийг СЕХ 16:30 цагт зарлана Сонгуулийн Ерөнхий Хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар МоАХ-оос өгсөн дахин санал хураалтын хугацааг наашлуулах шаардлага, мөн бусад намуудаас ирсэн санал болон саналын хуудсыг гараар тоолох тухай хэлэлцэж байна. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг 16:30 цагаас танилцуулахаар СЕХ-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. Зарим мэдээллийн хэрэгслээр дахин санал хураалтыг долоодугаар сарын 07-нд болгосон талаар мэдээлэл гарсан. Энэ талаарх албан ёсны шийдвэрийг бид хүргэх болно. 13:11 2017/06/28 "МАН-аас Баян-Өлгий аймгийн саналыг дахин тоолохыг санал болгож байна" МАН-аас Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. ШУУД үзэх https://www.facebook.com/iKonNews/videos/689901941195377/ Г.Ганбаяр: СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой Гэрэл зургийг mpa.mn МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр "МАН-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй. С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүнд МАН-ыг нөлөөлсөн мэтээр ярьж байгаа юм. Тус аймгийн саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна. Бид өмнө гараар тоолох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл зөвхөн 50 хувийг нь гараар тоолохоор болсон. Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолоход намуудын төлөөллийг мөн байлцуулах хэрэгтэй6 МАХН-аас нэр дэвшигч зөвхөн Баян-Өлгий аймгийн асуудлыг онцолсон учраас тухайн аймгийн саналтай холбоотой шаардлагыг хүргүүлж байгаа. Говь-Алтай зэрэг аймагтай холбоотой асуудал байхгүй. МАН-ыг санал хураалтад нөлөөлсөн гэсэн хардлагыг арилгах нь зүйтэй гэж үзсэн. СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой" гэв. "Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан" Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн Х.Баделхан "Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан. Зарим газар аймгийн төвөөс хол зайтай учир сүлжээ барих боломжгүй. Сонгууль хуулийн хүрээнд явагдсан. МАН-аас Баян-Өлгий аймгийн бүх хэсгийн хороон дахь саналыг дахин тоолохыг санал болгож байна" гэв. 18:04 2017/06/27 Х.Баттулга: Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга АН-аас ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/dempartym/videos/1393170997438587/ С.Эрдэнэ: Эрх баригч намаас нэр дэвшигчийн саналын тоо маш хурдацтай өссөн. Энэ бүгдээс харахад сонгууль тэгш бус нөхцөл байдалтай боллоо АН-ын дарга С.Эрдэнэ "Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглах замаар будлиан үүсгэж, улс төрийн намуудад дарамт шахалт үзүүлэх олон үйл явц боллоо. Сонгуулийн дүн гарах үе шударга болж чадсан гэдэгт итгэхгүй байна. Эрх баригч намаас нэр дэвшигчийн саналын тоо маш хурдацтай өссөн. Энэ бүгдээс харахад сонгууль тэгш бус нөхцөл байдалтай боллоо. Сонгуульд иргэний эрхээрээ оролцох үүрэгтэй төрийн албан хаагчдад маш их дарамт учруулсан. Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тарааж сүлжээ бий болгосон. Монголын сонгогчид АН-аас нэр дэвшичг Х.Баттулгын төлөө нийт сонгуульд оролцогч иргэдийн 40 орчим хувь нь саналаа өгсөн. Та бүхний сонголт Монгол орны хувь заяаны төлөө хийсэн сонголт байсан шүү" гэв. Ц.Туваан: 2017 оны долоодугаар сарын 9-нд дахин санал хураалтыг товлосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай албан тоот СЕХ-нд хүргүүлсэн АН-ын ЕНБД Ц.Туваан "Ардчилсан намын удирдлагын зүгээс СЕХ-нд өнөөдөр албан тоот хүргүүлсэн. 2017 оны долоодугаар сарын 9-нд дахин санал хураалтыг товлосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай. Энэ өдөр амралтын өдөр таарч байна. Мөн баяр наадмын үйл ажиллагаатай давхацсан нь буруу юм гэдэг шаардлагыг хүргүүлсэн байгаа". Я.Санжмятав: Гурван цагийн өмнө АН-ын төв штаб руу байцаалт авах гэж дайрч орж ирсэн тохиолдол гарсан АН-ын гишүүн Я.Санжмятав "АН-аас нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн нийт иргэддээ штабынхаа нэрийн өмнөөс талархалаа илэрхийлж байна. Монголоо ялуулахын төлөө та бүхний зүрх сэтгэл бидэнтэй хамт байсан. Энэ удаагийн сонгуульд идэвхитэй байж саналаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Та бүхний итгэл үнэмшил, нэг санал ч илүүдэхгүй. Манай нэр дэвшигч рүү илүү их дайралт ирсэн. Энэ удаагийн санал хураалтад бидэнтэйгээ хамт байж Монгол Улсын хөгжлийн төлөө бидэнтэй хамтарч ажиллаарай. Яахаараа манайхаас шадар туслах ухуулагч нартаа өгсөн зардлыг илрүүлж болдог. Эрх баригч нам шадар туслах ухуулагчгүй ажиллаад байгаа юм уу? Эрх баригч намынхан бидний өгч байгаа цалингаас хоёр дахин их цалин өгч байгаа гэсэн мэдээлэл байна. Гурван цагийн өмнө АН-ын төв штаб руу байцаалт авах гэж дайрч орж ирсэн тохиолдол гарсан. Хэн хэн рүүгээ дайрах энэ дайралтаа зогсоох хэрэгтэй. Дахин санал хураалт явуулах 7 сарын 9-ний өдөр гэдэг бол наадам дотор төрийн сонгуулийг хутгаж байгаа явдал юм. Үүнийг больж ажлын өдөр зохион байгуулах бүрэн боломж бий". С.Эрдэнэ: Ирэх сарын 5,6-аас хэтрэхгүйгээр дахин санал хураалтаа явуулах хэрэгтэй байна АН-ын дарга С.Эрдэнэ "Бүх шатны сонгуулиудыг ажлын өдөр зохион байгуулах хуулийн заалттай. Амралтын өдөр дахин санал хураалтыг зохион байгуулж байгаа нь ирцийг хүргэхгүй байх далд санаатай. Бид энэ талаар шаардлага хүргүүлнэ. Цаг хугацааны хувьд ирэх сарын эхээр л хүмүүс хөдөө явчихдаг. Ирэх сарын 5,6-аас хэтрэхгүйгээр дахин санал хураалтаа явуулах хэрэгтэй байна. Тийм учраас СЕХ-г энэ асуудлыг иргэдийг бухимдалд хүргэхгүйгээр яаралтай шийдвэрлэх байх гэж бодож байна" гэлээ. Х.Баттулга: Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна Нэр дэвшигч Х.Баттулга "Илт давуу ялалтыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан боловч хуулийн 50+1 гэсэн хатуу заалтыг баримталж дахин санал хураалт явуулахаар болж байна. Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга. Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна. Ямар ч байсан бидэнд итгэж байгаа Монголчуудынхаа итгэлийг алдахгүй" гэв. 17:06 2017/06/27 М.Энхболд: Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгая Гэрэл зургийг mpa.mn МАН-аас Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийж байна. Ерөнхийлөгч нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн дараа анх удаа хэвлэлд мэдээлэл өглөө. МАН-ын хэвлэлийн бага хурлыг ШУУД хүлээн авч үзнэ үү. ШУУД үзэх https://www.facebook.com/iKonNews/videos/689415747910663/ "Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо" Нэр дэвшигч М.Энхболд "Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулж дууслаа. Өнөөдөр СЕХ дүнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Надад саналаа өгч, миний нэрийг дэмжсэн олон мянган сонгогч, намын идэвхтэн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлж байна. Эцсийн үр дүн гараагүй ч гэсэн би ямар ч үед улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажилд санаа тавьж ажилласаар байх болно. Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалгын дагуу болж чадсангүй. Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо. Хамгийн эцсийн мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцсан бэ гэдэгт тайлбар өгсөн. 60 тэрбум төгрөгийн асуудал бол эвлүүлэг гэдгийг хэлсэн. Газрын наймаачин гэдэгт бас тайлбар өгсөн. Сонгуулийн хувьд иргэдийн оролцоо идэвх сайн байлаа. Долоодугаар сарын 9-нд дараагийн сонгууль болно гэж Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж шийджээ. Би дахин санал хураалт зохион байгуулж байгаа долоодугаар сарын 9-ний өдөр ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэд, олон түмэн идэвхтэй оролцож, саналаа өгч, сонгуулийг үр дүнтэй болгоорой гэж уриалж байна" гэлээ. М.Энхболд: Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Танай намыг санал луйвардсан гэдэг мэдээллийг МАХН-аас өгсөн. Энэ талаар байр сууриа илэрхийлээч? -МАХН-ын нэр дэвшигч, удирдлагууд хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Сонгуулийн дараа МАН руу дайрах хандлага бусад улс төрийн хүчнээс гаргаж байсан. Буруу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг бидэн рүү дайрсан мэдээлэл хийсэн гэсэн. Сонгуулийн саналын хуудсыг тоолъё гэдгийг би дэмжиж байгаа. Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болж байна. Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна. -Долоодугаар сарын 9-нд хоёр дахь санал хураалт товлогдсон. Баяр наадам, аялал зугаалгын үеэр товлосон нь ямар учиртай юм бол? -Долоодугаар сарын 9-ний өдрийг СЕХ зүгээр ч нэг сонгоод авсан биш байх. Цаг хугацааны фактор гэж юм байна. Энэ хуулийнхаа хугацааг бодож, тооцож энэ хугацааг сонгосон байх. Тиймээс сонгуулийн байгууллагынхаа товлосон хугацаанд оролцоод сонгуулийн үйл ажиллагааг дуусгах байх. -Танайх МАХН-тай эвсэж сонгуульд оролцох уу? -Тийм юм одоогоор байхгүй. 17:05 2017/06/27 Лайма Андрикиене: Залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа Гэрэл зургийг mpa.mn 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан гадаадын ажиглагчид сонгуулийн урьдчилсан дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ. Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене "Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулсан хууль тогтоомжоор авлигатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна. Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Ийм сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа. Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй" гэлээ. Сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болсон Гэрэл зургийг mpa.mn ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс "Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болж байсан. Манай хороо хоёр дахь шатны санал хураалт болсноос хойш хэд хоногийн хугацаанд энд байна. Миний бие болон АИХЭГ-аас ирсэн хамтран ажиллагсад үлдсэн хугацаанд энэхүү сайхан, ардчилсан оронд үр дүнтэй ажиллана гэдэгт найдаж байна. Сурталчилгааны хугацаанд гурван нэр дэвшигч нэгнийгээ авлига авсан, гэмт хэрэгт холбогдсон мэтээр гүтгэсэн" хэмээн тайлбарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатан дээр байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшихтэй холбоотой тодорхойгүй байдал үүсгэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ. Түүнчлэн санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч СЕХ дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэлтэд тэмдэглэжээ. Цагдаагийн байгууллагад сонгуулийн өдөр 150 орчим өргөдөл гомдол ирснээс 86 нь санал худалдаж авсан гэх гомдлууд байсан талаар ажиглагчид онцолж байв. Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцлоо. 15:54 2017/06/27 С.Ганбаатар: Энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй Гэрэл зургийг mpa.mn Монгол Ардын Хувьсгалт Намаас Ерөнхийлөгчийн Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689376667914571/ Ц.Шаравдорж: Сонгуулийн Ерөнхий Хороо хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргалаа МАХН-ын даргын Хүний эрх, улс төрийн бодлогын зөвлөх Ц.Шаравдорж “Монголчууд аа, МУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль гэх урьдаас дэглэсэн жүжгийн дүнг хүлээж аваад дараах мэдэгдлийг хүргэж байна. Юун түрүүнд сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт саналаа өгсөн сонгогчиддоо баярлалаа. Та бүхний минь өгсөн санал Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө өгсөн санал байлаа. Монголчууд луйвар, авлигал хээл хахууль, дээрмийн үнэнг дэлгэж, Монголчууд сэрж сэхээрсний нотолгоо боллоо. Гэхдээ хуулийн хүрээнд, хэнээс ч хараат бусаар сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргасан. Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж байна. Хууль зөрчиж гаргасан үр дүнг МАХН хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч хууль зүйн үндэс үгүй. Дэлхий нийтээр энэ сонгуулийг харж, ажигласан. Иргэдийн сонгох эрхийг уландаа гишгиж, Монголын нэрийг дэлхий дахинд гутаасан явдал болж байна. Албан тушаалд шуналтсан байдал Монголын нэрийг гутааж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн шөнө мэдээлэл хийхдээ 1,327,634 хүн санал өгсөн гэж хэлснийг бүгд сонссон. Гэтэл нэр дэвшигч нарын дүнг эцсийн байдлаар мэдээлэхдээ АН 517,478, МАН 411,748, МАХН-409,899 санал авсан гэж мэдээлсэн. Ингэж саналын зөрүү гарч байгаа нь МАН-ын нэр дэвшигчийн талд ажиллаж, сонгуулийг будлиантуулсны нотолгоо юм. Мөн СЕХ дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-нд гэж товлосон нь булхиагаа хурдан түргэн арилгах арга гэж үзэж байгаа учраас дахин санал хураалт явуулахгүй байх ёстой" гэв. С.Ганбаатар: СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж Гэрэл зургийг mpa.mn Нэр дэвшигч С.Ганбаатар “Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Энэ зөвхөн С.Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагаа байсангүй. Бүх ард түмний минь сонгуулийн ажил байлаа. Бид хамгийн шударга өрсөлдсөн. Бид цусны асуудал, гэр бүлийн асуудалд нэг ч үг дуугараагүй. Эцэст нь хэлэхэд олон зуун шадар туслах, ямар ч цалин хөлс мөнгө төгрөг гэлгүй бидэнд тусалж байсан ухуулагч, анд нартаа баярлаж байна. Та бүхний олон жилийн хүч хөдөлмөр, тэмцлийг бид үр дүнд хүргэх болно. Хамгийн гол зүйл бол нурах байшин дотроо өөрсдөө нурж байгаа гэдгээ МАНАН хүлээн зөвшөөрлөө. Бид ялна. СЕХ 35,000 амьгүй албатыг СЕХ бий болгосон. Бид СЕХ-нд хандаж, саналыг тоолох болно. Дараа дараагийн олон сонгууль Монголын ард түмний төлөө байх баталгааны төлөө тэмцэх болно. 50 сая воны талаарх учир утгагүй гүтгэлгээ зогсоо. Гадаад хүнийг Монгол төрд оруулж, жүжиг тавьж байна. Ингэж миний давуу талыг тодруулж яах нь вэ. Тэгэхээр Цагдаа Монголын ард түмний татвараар ажилладаг. Цагдаагийн удирдлагууд өнөөдөр луйварчдын гар хөл болсон байдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэв. Ц.Оюунбаатар: Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналыг зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ МАХН-ын гишүү Ц.Оюунбаатар “Сонгуулийн дүнд шууд нөлөөлж, 10,000 гаруй саналаар илүүрхэж байтал хэдхэн цагийн дотор МАН тэргүүлчихлээ. Үүнд бид СЕХ-г буруутгаж байна. Манай нэр дэвшигч 21 аймгаас 10-т нь ялалт байгуулсан. Улаанбаатарын ихэнх дүүрэгт амжилттай оролцсон. Ийм байхад Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналаар зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ. Бид Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд, зохион байгуулалттайгаар тэмцэх болно” гэв. 11:58 2017/06/27 С.Ганбаатарт холбогдох асуудлыг шүүхээс цагдаагийн байгууллагад ДАХИН буцаалаа Гэрэл зургийг mpa.mn МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн байгууллага тогтоосон. Уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаахаар шийдвэрлэсэн байна. Учир нь хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулах шаардлагатай гэж үзжээ. Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй ажээ. Эх сурвалж: БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 11:56 2017/06/27 Х.Баттулга, М.Энхболд нарын хоёр дахь өрсөлдөөн долоодугаар сарын 9-нд товлогдлоо Гэрэл зургийг MPA.mn Сонгуулийн Ерөнхий Хорооноос 11:30 цагт цаг үеийн асуудлаарх хэвлэлийн бага хурал хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Нэр дэвшигчдийн авсан санал, дүнгийн талаар авч хэлэлцлээ. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана. М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна. СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргалаа. СЕХ-ны тогтоол гарсан. Хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 9-нд /Ням гараг/ зохион байгуулахаар боллоо. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд болно. Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар боллоо. Хоёр дахь санал хураалтын зардлын хувьд СЕХ хэлэлцээд 7.2 тэрбум төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг Засгийн газраас шийдүүлнэ. Энэ Сонгуульд хоёр олонх гэсэн байгаа. Нийт сонгогчдын олонх нь саналаа өгсөн байх ёстой. Мөн сонгогчдын олонхын саналыг авсан нэр дэвшигч ялна. Техникийн тооллогыг 50 хувьд нь хийсэн. Одоогоор сонгуультай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй байна" гэв. 11:54 2017/06/27 Гадаадаас саналаа өгсөн сонгогчдын дийлэнх нь Х.Баттулгыг дэмжжээ Сонгуулийн Ерөнхий Хороон дээр яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байгаа Монголчууд саналаа өгч, эрхээ эдэлдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харахад гадаадад байгаа сонгогчдын дийлэнх нь буюу 2,979 иргэн Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад саналаа өгчээ. Үүний дараа М.Энхболдод 995 хүн, С.Ганбаатарт 740 хүн саналаа өгсөн байна. 01:55 2017/06/27 Ардчилсан Намаас мэдээлэл хийлээ Гэрэл зургийг MPA.mn Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн өрсөлдлөө. Урьдчилсан дүнг бид харлаа. Намайг дэмжсэн бүх Монголчууддаа, журмын нөхөддөө баярлалаа. Удахгүй дараагийн шатны сонгууль зарлагдах юм шиг байна. Монголчууд, Монгол ялна аа гэж хэлмээр байна" гэв. ВИДЕО ҮЗЭХ: 01:54 2017/06/27 С.Ганбаатар нэр дэвшигчийн дэмжигчид СЕХ-нд ирж эсэргүүцэл илэрхийлж байна ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689091594609745/ 00:50 2017/06/27 "Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна" Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөөд байна. Өнөөдөр өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл нийт 1,968 санал авах байранд иргэд, сонгогчид саналаа өглөө. 2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 66.5 хувьтай байсан юм. Яг одоо Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн үр дүнг шууд дамжуулж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “22:00 цагийн байдлаар ирцээ авч, нэгтгэж дууслаа. Ирцийг одоогийн байдлаар утсаар авч байна. Харин санал хураалтын мэдээ автомат системээр дамжуулж байгаа. Ирцийн мэдээг санал авах байраас аваад, аймаг дүүрэг нэгтгээд СЕХ-нд ирүүлж байгаа. Тиймээс ирцийн мэдээ удаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. Мөн "Бид энэ дүнг маргааш дахин нягталж шалгана. Эцсийн дүнг сонгуулийн дүнтэй хамт гаргана. Энэ дунд дүнгээ ирүүлж амжаагүй хэсэг байгаа. Жишээлбэл, Ховд аймгийн Үенч сумаас дүн ирээгүй байна. Урьдчилсан дүн учраас дутуу хэсгийн дүн орж ирэхээр өөрчлөлт орно. Санал хураалтын дүнг шууд харуулж байгааг та бүхэн харж байгаа байх. Үлдсэн 148 санал авах байраас дүн ирээгүй байна. Монгол Улсын хэмжээнд сүлжээнд холбогдоогүй 200 гаруй санал авах байр бий. Тэгэхээр ойр сүлжээтэй газар машинаар очиж, дүнгээ дамжуулах, хол хэсэг нь маргааш өглөө нь дүн мэдээгээ ирүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд бүх аймгийг сүлжээнд холбогдож амжаагүй байна. Сумын хэмжээнд сүлжээнд холбогдсон. Багийн хэмжээнд холбогдож амжаагүй байна. 1,983 хэсэг байгаа гэж зарласан. Гадаадад байгаа сонгогчдын тооллогыг 1,984-р хэсэг тоолж байна. Санал тоолох 10 машиныг тавьсан. 4,800 гаруй хүний саналыг тоолж байгаа" гэлээ. "Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураана" Гэрэл зургийг Mpa.mn Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхын санал нь 50%+1 юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ" гэлээ. "Гараар давхар тоолох ажил буюу техникийн тооллого эхэлсэн байгаа. Өглөө гэхэд дуусна. Түрүүчээсээ дуусаад шөнөдөө мэдээгээ ирүүлнэ. Техникийн тооллогыг энэ удаад нийт санал авах байрын 50 хувьд нь хийнэ гэж шийдвэрлэсэн байгаа" гэж Ч.Содномцэрэн дарга хэллээ. Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд ирц 66.54 хувь байна. 22:15 2017/06/26 ФОТО: Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг тоолж байна Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт өндөрлөж, Сонгуулийн Ерөнхий Хороонд гадаадын орноос санал өгсөн иргэдийн саналыг тоолж эхэллээ. Энэ сарын 10, 11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалт эхэлсэн юм. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож, саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлсэн. Тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн юм. Гэрэл зураг 21:42 2017/06/26 ФОТО: Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянзүрх дүүргийн Нэгдүгээр хорооны санал авах байран (48-р сургууль) дээр очиж саналаа өглөө. Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр дуусч байна. Нийт 2 сая орчим иргэн монгол орон даяар саналаа өгөх юм байна. Иргэд маань тэр дундаа залуучууд идэвхтэй санал өгөөрэй. Монголчууд ялна гэдэгт итгэж байна. Н.Түвшинбаяр аварга хүн зодох хэрэгт оролцоогүй. Өөрийнхөө нутагт жудо бөхийн холбооны ерөнхийлөгчөө сонгох ажилд оролцоод явж байгаа. Энэ мэтийн цуурхалд манайхан цензуртай ханддаг болсон болов уу? Хар тамхитай холбоотой асуудал манайх шиг оронд хүндрэлтэй асуудал. Мөрийн хөтөлбөр дээр энэ талаар тодорхой заасан байгаа. Залуусыг спотоор хичээллэхийг уриалж байна" гэв ГЭРЭЛ ЗУРАГ 20:36 2017/06/26 "Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа" Гэрэл зургийг Mpa.mn Цагдаагийн Ерөнхий Газраас хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа П.Батбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуультай холбоотойгоор нийт 649 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Эдгээрийн 476 нь Улаанбаатар хотод 176 нь хөдөө орон нутагт гарсан . Ерөнхийдөө бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. Нийт ажиллаж байгаа сонгуулийн санал авах байрыг бид 7 хоногийн өмнөөс бүрэн хамгаалалтад авсан байгаа. Өчигдөр гэхэд 2,603 гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн. Эдгээр бусад дуудлагууд дээрээ ч ажиллаж байна. Дуудлага, гомдол дээр ажиллахад бүх бололцоог ханган байгаа алба хаагчдыг нэг талыг барилаа зэргээр янз бүрээр дүгнэж, сонгуулийн санал авах үйл ажиллагаа будлиантай, луйвартай, цагдаагийн байгууллага аль нэг талыг барьж байна гэсэн янз бүрийн мэдээ мэдээлэл явж байна. Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагч нэр дэвшигчдийн аль нэг талд ажиллаж байна гэсэн тохиолдол гараагүй. Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа гэж хэлж болно. Ирсэн гомдол мэдээллээс жишээ дурдвал, Хан-Уул дүүрэгт иргэн Т-д давхар хуудас өгсөн байсан. Давхар олгогдсон хуудсыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байхад АН-ын гишүүн Энхбаяр, Эрдэнэчимэг нар бичлэг хийж, давхар саналын хуудас өгч байна гэдэг мэдээллийг олон нийтэд зарласан" гэлээ. Мөн "Аль нэг талыг барьсан мэтээр Цагдаагийн байгууллагын талаарх мэдээлэл их явж байгаад иргэд анхаарал болгоомжтой хандаж байгаа гэж найдаж байна. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн 360 мянга гаруй иргэн давхар бүртгэгдэн, санал өгөх гэж байна гэдэг мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Үүнийг ОӨУБЕГ-т хүсэлт тавьж, шалгуулахаар хүсэлт тавьсан. Ингээд шалгаж үзэхэд давхар иргэний үнэмлэх олгогдсон, давхар бүртгэгдсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй. Гэрэл зургийг Mpa.mn Жишээлбэл, АН-ын мэдэгдэлд Д.Оюунгэрэл гэх хүн хоёр өөр РД-тай байсан талаар мэдээлсэн нь хоёр ихэр, адилхан нэртэй, нэг хаяг дээр байдаг гэдэг нь нотлогдсон. Энэ мэтчилэнгээр бүх тохиолдлыг шалгаж үзэхэд хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдоод байна. 1,983 хэсэг дээр намуудын ажиглагч ажиллаж байгаа. Одоогоор энэ төрлийн дуудлага, мэдээлэл огт ирээгүй байна. Тал талын хяналттай байгаа учраас ямар нэгэн байдлаар давхардсан хүмүүс буюу царцаа гэж нэрлэгдэж байгаа этгээд санал өгөхгүй байгаа гэдэгт итгэлтэй байж болно" гэж байна. ЦЕГ-аас Нийгмийн сүлжээнд тавигдаж байгаа саналын хуудсын зургийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хяналтын тооллого хийх явцад зураг нь авагдсан байж магадгүй гэж үзэж байна. Харин одоогоор миний саналын хуудсын зургийг авчихлаа гэсэн гомдол мэдээлэл ирээгүй байна. "Иргэддээ хандаж хэлэхэд, намуудаас янз бүрийн гомдол ирж байгаа. Цагдаагийн байгууллага хурдан хугацаанд шалгаж, хуулийн хүрээнд шийдэхээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллага аль нэг намын талд ажиллаж байна гэх мэдээллийг тарааж байна. Сонгууль будлиантай мэт харагдуулах гэсэн мэдээллүүд ард иргэдийн сэтгэл зүйг тогтворгүй болгож, цагдаагийн байгууллагын эсрэг турхирах гэсэн үйлдлүүд их гарч байна. Бослого тэмцэлд уриалж байгаа мэдээлэлд ард иргэдийн болгоомжтой хандах, ул суурьтай хандахыг уриалж байна. Ард иргэд маань Цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлж, сонгуулийг амар тайвнаар өнгөрүүлэхийг хүсэж байна" гэж дэд хурандаа П.Батбаатар ярилаа. "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж байна" Мөн Булган аймагт болсон хэргийн талаар "Найдан овогтой Түвшинбаяр согтуугаар хоёр хүнийг зодож байна гэсэн дуудлага ирсэн. Одоогоор энэ хэргийг шалгаж байна. Сонгуультай холбоотой ирсэн гомдол мэдээллийг шалгах ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар иргэдийг хориогүй. Захиргааны хэргийг шийдвэрлэх үүднээс саатуулсан тохиолдол байгаа. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах, хурандаа Н.Ганбадрал “Сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд 151 гомдол ирсэн байна. Сонгуулийн хуулийг зөрчсөн, санал худалдаж авсан, мөнгө тараасан, танхайрсан зэрэг гомдол мэдээлэл байна" гэлээ. БИЧЛЭГ: https://www.facebook.com/iKonNews/videos/688925557959682/ 19:27 2017/06/26 Ц.Оюунбаатар: Бид жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ Монгол Ардын Хувьсгалт Намаас 19:00 цагт шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар “Сонгуулийн үйл ажиллагаа улс орон даяар явагдаж байна. Гэхдээ Сонгуулийн үйл ажиллагаа хууль зөрчиж байгаа явдал хавтгайрч, зарим тохиолдолд хурц байдалд хүрээд байна. МАН-аас иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авч, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг асар их хэмжээгээр гаргаж байна. МАН иргэдийн саналыг 10,000, 50,000, 100,000 төгрөгөөр худалдаж авах явдал хэрээс хэтэрлээ. Бид бололцооныхоо хэрээр энэ байдлыг мөрдөж, үүний эсрэг тэмцэж байгаа. Сонгууль гэдэг зүйл утга учраа алдаж, авлигал төрийн хэмжээнд очжээ. Мөн нэг айлын нэр дээр илүү хүнийг бүртгэж, санал өгүүлсэн тохиолдол гараад байна. Тухайлбал, Дөчин Мянгатад нэг айлд гурван хүнийг нэмж санал өгсөн явдал гарсан. Бид сонгуулийн энэхүү луйврыг эсэргүүцэж, тэмцэх болно. Жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ. Ард иргэддээ хандаж хэлэхэд саналаа, Монголынхоо төрийг битгий худалдаарай. Эх орон, тусгаар тогтнолоо бодож, нэр төртэйгөөр, шударгаар саналаа өгөөрэй гэж ард иргэддээ уриалъя” гэлээ. Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй МАХН-ын хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан "Сая МАН-аас хэвлэлийн бага хурал зарлаж хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр манайх нэр цэвэр байхад АН мөнгө тараагаад тэр нь баригдлаа мэтээр ярьж байна. Баянгол дүүрэг дээр мөнгө тараасныг АН-ын хүмүүс илрүүлж цагдаагийн газарт шалгуулж байгаа. Нэг тэрбум 80 сая төгрөгийг Ховд, Увс, Баян-өлгий аймгуудад хаяглачихсан. Нэг хүнд 20,000 төгрөг өгөхөөр хуваарилсан байгаа юм. Улсын хэмжээнд ерөнхийлөгчид нэр дэвшигч 4 мянган шадар туслах, 10,000 ухуулагч ажиллуулах боломжтой. Өөрөөр хэлбэл нийтдээ улсын хэмжээнд нэг нэр дэвшигч 14,000 мянган шадар туслах, ухуулагч ажиллуулах эрхтэй. Тэгэхэд АН-ын удирдлага таван өөр мэдэгдэл хийж байна. АН-ын дарга бид ухуулагч нарынхаа цалинг өгөх гээд явж байсан гэж тайлбарладаг. Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй. АН, МАН-ын төлөөллүүд Баянхонгор аймагт МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нэрийг татуулсан учраас манайд саналаа өгөөрэй гэж зарласан тохиолдол хүртэл гарсан. Эрүүгийн цагдаагийн газарт зургаадугаар сарын 23-ны өдөр энэ талаар бичиг өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогооч" гэв. 18:33 2017/06/26 Сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 45.6 хувьтай боллоо Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 44, Улсын хэмжээнд 45.6 хувьтай байна. Аймгуудын дундаж 46.89. Хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг байсан. Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг байсан. 15:00 цагийн мэдээтэй харьцуулаад харвал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 15:00 цагийн байдлаар аймаг орон нутаг 43.3, хотын дундаж 42.7, улсын дундаж 43.07 хувьтай байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар мөн 15 цагийн байдлаар аймаг орон нутагт 61.5, хотод 47.03, нийт 57.03 хувь гэсэн мэдээтэй байжээ" гэв. Сонгуулийн ирц хүснэгтээр: ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/688887417963496/ 17:53 2017/06/26 Э.Бат-Үүл: Шударга сонгуультай болохын төлөө тэмцэхийг уриалж байна Гэрэл зургийг mpa.mn АН-ын сонгуулийн штабаас сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл өглөө. Тэрбээр “Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгуулийн хуулийг зөрчиж, хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай төрийн албан хаагчид үүнийг зогсоох талаар арга хэмжээ авах ёстой. Гэтэл зарим төрийн албан хаагчид хууль бус үйдэлд холбогдсон тухай мэдээлэл ирсэн. Тэдэнд анхааруулахад энэ бол Эрүүгийн хуулийг зөрчсөн маш хүнд гэмт хэрэг. Энэ бүгд холбогдох эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдийгөө хариуцлагад унагахгүйг хичээх хэрэгтэй. Сонгуулийг хууль зөрчиж явуулдаг, Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шударга сонгуультай болохын төлөө ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудыг фронт болон тэмцэхийн уриалж байна” гэлээ. Хэрвээ Үндсэн хуулийг зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно гэсэн юм. Энэ талаар тэрбээр “Би хариуцлагатайгаар хэлнэ. Гомдол, санал хуулийн дагуу шалгагдана. Тиймээс төрийн албан хаагчдлад дахин анхааруулъя. Төрийн эрхийг худалдах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцов. Хариуцлага нь маш хатуу шүү. Фронт болон нэгдэн дэмжихийг уриалж байна” хэмээлээ. 17:12 2017/06/26 Д.Амарбаясгалан: Би сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна Гэрэл зургийг mpa.mn Монгол Ардын Намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Ардын Намын ЕНБД Д.Амарбаясгалан "Хуруун дээр тэмдэглэгээ тавих шаардлагатай хэмээн Ардчилсан намаас санал гаргасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн авсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намаас хурууны тэмдэглэгээг угаахаар арилдаг гэж ярьж байна. Би өнөөдөр сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна. Мөн сүүлийн үед хөдөө явж буй тээврийн хэрэгслээс олдож буй мөнгөнүүд Ардчилсан намыг санал худалдаж авч байгаа гэдгийг нотолж буй юм. Тухайлбал хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Милл хаус компанийн машинд тэрбум 80 сая төгрөг байсан. Ардчилсан намаас энэ талаар таван янзын тайлбар хийсэн. Жишээ нь сэтгүүлч Мөнхбаясгалан үүнийг ухуулагч нарын мөнгө гэсэн, АСА Дагвадорж аварга ч мөн ажилчдын мөнгө цалин хэмээсэн, харин Туваан үүнийг улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын цалин хөлс хэмээн ярьсан. Яагаад Ардчилсан нам улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын мөнгийг өгж байгаа юм бэ? Эндээс үзэхэд Ардчилсан нам сонгууль эхэлснээс хойш иргэд сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл хийж байна. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцоно гэдгээ мэдэж байгаа учраас ийм үйлдлүүд хийж байна гэж бид дүгнэж байна" гэв. Ж.Мөнхбат: Нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо анхааруулж байна ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабын ажилчид, менежер, хэвлэлийн төлөөлөгчид нь нийгмийг зүй бус, үймээн самуунд уруу татсан зүйл цахим сүлжээгээр маш их цацаж байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр хэрэв сонгууль Ардчилсан намд сөрөг байдалтайгаар болох юм бол нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо албан ёсоор анхааруулж байна" гэлээ. 16:57 2017/06/26 Нийслэлийн удирдлагууд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1,918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ... 15:16 2017/06/26 ФОТО: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт саналаа өглөө Гэрэл зургийг zasag.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1,731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг бататгах түүхэн өдөр юм. Иймд ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албан хаагчид руу нэлээд дайрч байна. Төрийн албан тушаалтнууд бол ямагт төрийнхөө ажлыг үеийн үед шударгаар гүйцэтгэсээр ирсэн. Иймд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан, тангараг өргөсөн төрийн албан хаагчид руугаа гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр дайрч, ард түмнээ битгий талцуулаач гэж зарим улс төрийн хүчнээс хүсч байна. Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн дараа ард түмнийхээ олонхийн саналаар ялсан шинэ Ерөнхийлөгч Монгол Улсынхаа хөгжлийн төлөө УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд улам баталгаажна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ... 14:50 2017/06/26 Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа 12:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. "Өмнөх сонгуультай харьцуулахад удаан байна. 2013 оны сонгуулийн ирц цагт 8 орчим хувь байсан бол одоо цагт 4 гаруй хувьтай байна. Сонгогчдын идэвх тааруу байна" хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга мэдээлсэн. Иймээс саналаа өгч амжаагүй байгаа иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа. 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар 18:00 цагаас СЕХ мэдээлэх юм. 14:48 2017/06/26 ФОТО: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө Гэрэл зургийг mpa.mn МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 1,709 дүгээр санал авах байранд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа "Эрхэм хүндэт ард иргэд ахан дүүсээ, Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгодог нь төрийн дээр сандайлсан намуудыг сахилга баттай байлгадаг цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд сахилга бат хамгийн хэрэгтэй байгаа. Ерөнхийлөгч сахилга батыг сахиулж байж, ард иргэд тайван амгалан байх болно. Би иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ 100 хувь биелүүлнэ. Монголын минь заяа их. Баярлалаа" гэлээ. ГЭРЭЛ ЗУРАГ 14:46 2017/06/26 С.Эрдэнэ: Бид сонгуулийн үйл ажиллагаанд аль болох хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн Улаанбаатар өртөөн дахь санал авах байран дээр очиж саналаа өглөө. Санал өгсөний дараа тэрбээр мэдэгдэл хийлээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр Монголчууд маань тав дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Үдээс өмнөх байдлаар манай хэсгийн санал авах байран дээр ирц 30 хувьтай байна гэлээ. Энэ нь иргэдийн оролцоо сайн байна гэж харж байна. Сонгуультай холбоотойгоор асуудлууд их гарч байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн ухуулагч, ажилчдын хоол унааны зардлын мөнгийг замд нь саатуулж, үүнийхээ дагуу улстөржсөн мэдэгдэл хийж буй цагдаагийн байгууллагуудын увайгүй үйлдлүүд сүүлийн 2 хоногт нэлээн их гарлаа. Алслагдсан баруун таван аймагт ажиллаж байгаа Ардчилсан намын 8,000 гаруй ухуулагч, ажилчдын харилцаа холбоо, шатахуун, хоол унааны зардалд явж байсан мөнгийг замд нь саатуулсан. Үүнийгээ сонгогчдод энэхүү мөнгийг тараах гэж явж байсан мэтээр заралсан. Өнөөгийн цагдаагийн байгууллагууд ингэтлээ улстөржсөн хэрэг үү. Эрх барьж байгаа нам нь эрх мэдлээ ашиглаж нөгөө намынхаа санхүүжилтийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шууд дээрэм хийж байгаа үйл ажиллагаа болж байна. Мөн, Твиттер дээр цэргийн байгууллагын удирдлага нь санал өгч буй цэрэгт шууд хуруугаараа зааж дугуйлуулж байгаа баримтууд тавигдлаа. Зарим хэсгүүд дээр илт олонхоор түрүү барьж Ардчилсан намын ажиглагчдыг хөөх, хэл амаар доромжлох, сонгогчдод санал өгөхөд нь хөндлөнгөөс оролцох зэрэг увайгүй их үйлдлүүд гарч байна. Бид аль болох хүлээцтэй, сонгуулийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ямар нэгэн сөргөлдөөн, үймээн самуун болохоос сэргийлж ажиллаж байна" гэв. 14:00 2017/06/26 Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 21.3 хувийн ирцтэй байна Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ. Нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. ДЭЛГЭРЭНГҮЙГ... 12:48 2017/06/26 Ц.Элбэгдорж: Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд гэргийн хамт очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна. Сонгууль зохион байгуулж байгаа СЕХ иргэдийнхээ саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам маань болох гэж байна. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Төр улсын маань ажил бүтэмжтэй, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь арвин байх болтугай" гэлээ. 11:21 2017/06/26 УИХ-ын дарга М.Энхболд гэргийн хамт саналаа өглөө Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын дарга, МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд гэр бүлийн хүний хамт 23 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Би Монгол Улсын иргэний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож саналаа өглөө. Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж би ойлгож байгаа. Монголчууд төрийнхөө сонгууль оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсөж, сонгуульд саналаа өгөхөөр явдаг төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд сонгогч иргэд олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна. Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой гэж хүсэж байна. Энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсэж, ажлын амжилт ерөөе” гэв. 11:18 2017/06/26 СЕХ-ноос сонгуулийн ирцийн мэдээг 13:00, 18:00, 23:00 цагт өгнө Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлэх юм. Харин дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1,983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарах юм. Мөн аймаг, дүүргүүдийн санал харагдана хэмээн СЕХ-ноос мэдээлээд байгаа билээ. 10:09 2017/06/26 Гадаадад байгаа Монгол иргэдийн саналыг өнөөдөр тоолно Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 10,11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалтаар эхэлсэн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын саналыг өнөөдөр 22.00 цагаас тоолж эхлэх аж. Санал тоолох үйл явцад ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар байлцаж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргах юм. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байсан юм. 09:51 2017/06/26 Сонгуулийн санал авах хэсгүүдийн байршил Гэрэл зургийг mpa.mn Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1,983 хэсэг буюу санал авах байр ажиллаж байна. Сонгогч та доорх жагсаалтаас өөрийн санал өгөх хэсгийн байршлыг мэдэж аваарай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хэсгийн дугаар, байршил: Санал авах байранд саналын хуудас, сонгогчдын бүртгэлийн хуудас, санал авах тоолох, дүн мэдээг дамжуулах тоног төхөөрөмжүүд бүрэн хүргэдсэн гэдгийг СЕХ-ноос мэдээлээд байгаа юм. 09:08 2017/06/26 Р.Содхүү: Сонгуулийн нэрсийн жагсаалтад будлиан байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар мэдээлэл хийлээ. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү "359,393 сонгогчийн мэдээлэл сонгогчийн нэрсийн жагсаалтад ижил нэртэйгээр бичигдсэн байгаа. Овог нэр нь ижил сонгогчид олон байгаа. Жишээлбэл Ганбаатарын Солонго гэдэг нэртэй хүн 66 байх жишээтэй. Эдгээр иргэдийн нэр давхардаж байгаа хэдий ч регистерийн дугаарууд нь бүгд өөр өөр байна. Нийт сонгогчдын 56 хувийн нэр давхцаж байгаа. Хурууны хээ уншуулаад дараа нь дахин тэмдэглэгээ хийж байгаа учраас давхар санал өгөх ямар ч боломж байхгүй. Өчигдөр орой нас барсан хүнд санал өгөх урилга ирлээ гэсэн мэдээлэл ирсэн. Бид зургаадугаар сарын 15-ны өдрөөр тасалж сонгогчдын жагсаалт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэд бас байгаа учраас 10 гаруй иргэдэд урилга очсон байна" гэв. 08:55 2017/06/26 Нийслэлд саналаа өгч буй сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийж байна Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж, нийслэлд саналаа өгч буй сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллаж байгаа. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ. 08:25 2017/06/26 Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1,002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1,580 санал авах байрны хамгаалалтад 1,801 алба хаагч, нийт 1,983 санал авах байрны хамгаалалтад 2,803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна. 08:03 2017/06/26 Өнөөдөр тав дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай өдөр Гэрэл зургийг mpa.mn Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт авах хэсгийн хороодын нээлт 07:00 цагт эхэллээ. Нийт 1,983 хэсгийн хороонд 1,978,298 сонгогч сонгуулиа өгнө. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгуулийн үйл явцыг ажиглахаар 37 орны 123 ажиглагч иржээ. Хэсгийн хороод 07.00-22.00 цаг хүртэл иргэдийн саналыг авах тул та сонгуульдаа иргэнийхээ үүргээр идэвхтэй оролцоорой. Сонгуулийн ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт СЕХ-нд хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлнэ. Дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 08:25 2017/06/26 Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1,002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1,580 санал авах байрны хамгаалалтад 1,801 алба хаагч, нийт 1,983 санал авах байрны хамгаалалтад 2,803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна. 08:55 2017/06/26 Нийслэлд саналаа өгч буй сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийж байна Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж, нийслэлд саналаа өгч буй сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллаж байгаа. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ. 09:08 2017/06/26 Р.Содхүү: Сонгуулийн нэрсийн жагсаалтад будлиан байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар мэдээлэл хийлээ. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү "359,393 сонгогчийн мэдээлэл сонгогчийн нэрсийн жагсаалтад ижил нэртэйгээр бичигдсэн байгаа. Овог нэр нь ижил сонгогчид олон байгаа. Жишээлбэл Ганбаатарын Солонго гэдэг нэртэй хүн 66 байх жишээтэй. Эдгээр иргэдийн нэр давхардаж байгаа хэдий ч регистерийн дугаарууд нь бүгд өөр өөр байна. Нийт сонгогчдын 56 хувийн нэр давхцаж байгаа. Хурууны хээ уншуулаад дараа нь дахин тэмдэглэгээ хийж байгаа учраас давхар санал өгөх ямар ч боломж байхгүй. Өчигдөр орой нас барсан хүнд санал өгөх урилга ирлээ гэсэн мэдээлэл ирсэн. Бид зургаадугаар сарын 15-ны өдрөөр тасалж сонгогчдын жагсаалт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэд бас байгаа учраас 10 гаруй иргэдэд урилга очсон байна" гэв. 09:51 2017/06/26 Сонгуулийн санал авах хэсгүүдийн байршил Гэрэл зургийг mpa.mn Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1,983 хэсэг буюу санал авах байр ажиллаж байна. Сонгогч та доорх жагсаалтаас өөрийн санал өгөх хэсгийн байршлыг мэдэж аваарай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хэсгийн дугаар, байршил: Санал авах байранд саналын хуудас, сонгогчдын бүртгэлийн хуудас, санал авах тоолох, дүн мэдээг дамжуулах тоног төхөөрөмжүүд бүрэн хүргэдсэн гэдгийг СЕХ-ноос мэдээлээд байгаа юм. 10:09 2017/06/26 Гадаадад байгаа Монгол иргэдийн саналыг өнөөдөр тоолно Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 10,11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалтаар эхэлсэн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын саналыг өнөөдөр 22.00 цагаас тоолж эхлэх аж. Санал тоолох үйл явцад ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар байлцаж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргах юм. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байсан юм. 11:18 2017/06/26 СЕХ-ноос сонгуулийн ирцийн мэдээг 13:00, 18:00, 23:00 цагт өгнө Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлэх юм. Харин дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1,983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарах юм. Мөн аймаг, дүүргүүдийн санал харагдана хэмээн СЕХ-ноос мэдээлээд байгаа билээ. 11:21 2017/06/26 УИХ-ын дарга М.Энхболд гэргийн хамт саналаа өглөө Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын дарга, МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд гэр бүлийн хүний хамт 23 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Би Монгол Улсын иргэний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож саналаа өглөө. Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж би ойлгож байгаа. Монголчууд төрийнхөө сонгууль оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсөж, сонгуульд саналаа өгөхөөр явдаг төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд сонгогч иргэд олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна. Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой гэж хүсэж байна. Энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсэж, ажлын амжилт ерөөе” гэв. 12:48 2017/06/26 Ц.Элбэгдорж: Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд гэргийн хамт очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна. Сонгууль зохион байгуулж байгаа СЕХ иргэдийнхээ саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам маань болох гэж байна. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Төр улсын маань ажил бүтэмжтэй, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь арвин байх болтугай" гэлээ. 14:00 2017/06/26 Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 21.3 хувийн ирцтэй байна Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ. Нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. ДЭЛГЭРЭНГҮЙГ... 14:46 2017/06/26 С.Эрдэнэ: Бид сонгуулийн үйл ажиллагаанд аль болох хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн Улаанбаатар өртөөн дахь санал авах байран дээр очиж саналаа өглөө. Санал өгсөний дараа тэрбээр мэдэгдэл хийлээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр Монголчууд маань тав дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Үдээс өмнөх байдлаар манай хэсгийн санал авах байран дээр ирц 30 хувьтай байна гэлээ. Энэ нь иргэдийн оролцоо сайн байна гэж харж байна. Сонгуультай холбоотойгоор асуудлууд их гарч байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн ухуулагч, ажилчдын хоол унааны зардлын мөнгийг замд нь саатуулж, үүнийхээ дагуу улстөржсөн мэдэгдэл хийж буй цагдаагийн байгууллагуудын увайгүй үйлдлүүд сүүлийн 2 хоногт нэлээн их гарлаа. Алслагдсан баруун таван аймагт ажиллаж байгаа Ардчилсан намын 8,000 гаруй ухуулагч, ажилчдын харилцаа холбоо, шатахуун, хоол унааны зардалд явж байсан мөнгийг замд нь саатуулсан. Үүнийгээ сонгогчдод энэхүү мөнгийг тараах гэж явж байсан мэтээр заралсан. Өнөөгийн цагдаагийн байгууллагууд ингэтлээ улстөржсөн хэрэг үү. Эрх барьж байгаа нам нь эрх мэдлээ ашиглаж нөгөө намынхаа санхүүжилтийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шууд дээрэм хийж байгаа үйл ажиллагаа болж байна. Мөн, Твиттер дээр цэргийн байгууллагын удирдлага нь санал өгч буй цэрэгт шууд хуруугаараа зааж дугуйлуулж байгаа баримтууд тавигдлаа. Зарим хэсгүүд дээр илт олонхоор түрүү барьж Ардчилсан намын ажиглагчдыг хөөх, хэл амаар доромжлох, сонгогчдод санал өгөхөд нь хөндлөнгөөс оролцох зэрэг увайгүй их үйлдлүүд гарч байна. Бид аль болох хүлээцтэй, сонгуулийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ямар нэгэн сөргөлдөөн, үймээн самуун болохоос сэргийлж ажиллаж байна" гэв. 14:48 2017/06/26 ФОТО: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө Гэрэл зургийг mpa.mn МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 1,709 дүгээр санал авах байранд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа "Эрхэм хүндэт ард иргэд ахан дүүсээ, Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгодог нь төрийн дээр сандайлсан намуудыг сахилга баттай байлгадаг цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд сахилга бат хамгийн хэрэгтэй байгаа. Ерөнхийлөгч сахилга батыг сахиулж байж, ард иргэд тайван амгалан байх болно. Би иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ 100 хувь биелүүлнэ. Монголын минь заяа их. Баярлалаа" гэлээ. ГЭРЭЛ ЗУРАГ 14:50 2017/06/26 Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа 12:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. "Өмнөх сонгуультай харьцуулахад удаан байна. 2013 оны сонгуулийн ирц цагт 8 орчим хувь байсан бол одоо цагт 4 гаруй хувьтай байна. Сонгогчдын идэвх тааруу байна" хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга мэдээлсэн. Иймээс саналаа өгч амжаагүй байгаа иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа. 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар 18:00 цагаас СЕХ мэдээлэх юм. 15:16 2017/06/26 ФОТО: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт саналаа өглөө Гэрэл зургийг zasag.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1,731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг бататгах түүхэн өдөр юм. Иймд ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албан хаагчид руу нэлээд дайрч байна. Төрийн албан тушаалтнууд бол ямагт төрийнхөө ажлыг үеийн үед шударгаар гүйцэтгэсээр ирсэн. Иймд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан, тангараг өргөсөн төрийн албан хаагчид руугаа гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр дайрч, ард түмнээ битгий талцуулаач гэж зарим улс төрийн хүчнээс хүсч байна. Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн дараа ард түмнийхээ олонхийн саналаар ялсан шинэ Ерөнхийлөгч Монгол Улсынхаа хөгжлийн төлөө УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд улам баталгаажна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ... 16:57 2017/06/26 Нийслэлийн удирдлагууд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1,918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ... 17:12 2017/06/26 Д.Амарбаясгалан: Би сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна Гэрэл зургийг mpa.mn Монгол Ардын Намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Ардын Намын ЕНБД Д.Амарбаясгалан "Хуруун дээр тэмдэглэгээ тавих шаардлагатай хэмээн Ардчилсан намаас санал гаргасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн авсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намаас хурууны тэмдэглэгээг угаахаар арилдаг гэж ярьж байна. Би өнөөдөр сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна. Мөн сүүлийн үед хөдөө явж буй тээврийн хэрэгслээс олдож буй мөнгөнүүд Ардчилсан намыг санал худалдаж авч байгаа гэдгийг нотолж буй юм. Тухайлбал хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Милл хаус компанийн машинд тэрбум 80 сая төгрөг байсан. Ардчилсан намаас энэ талаар таван янзын тайлбар хийсэн. Жишээ нь сэтгүүлч Мөнхбаясгалан үүнийг ухуулагч нарын мөнгө гэсэн, АСА Дагвадорж аварга ч мөн ажилчдын мөнгө цалин хэмээсэн, харин Туваан үүнийг улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын цалин хөлс хэмээн ярьсан. Яагаад Ардчилсан нам улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын мөнгийг өгж байгаа юм бэ? Эндээс үзэхэд Ардчилсан нам сонгууль эхэлснээс хойш иргэд сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл хийж байна. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцоно гэдгээ мэдэж байгаа учраас ийм үйлдлүүд хийж байна гэж бид дүгнэж байна" гэв. Ж.Мөнхбат: Нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо анхааруулж байна ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабын ажилчид, менежер, хэвлэлийн төлөөлөгчид нь нийгмийг зүй бус, үймээн самуунд уруу татсан зүйл цахим сүлжээгээр маш их цацаж байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр хэрэв сонгууль Ардчилсан намд сөрөг байдалтайгаар болох юм бол нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо албан ёсоор анхааруулж байна" гэлээ. 17:53 2017/06/26 Э.Бат-Үүл: Шударга сонгуультай болохын төлөө тэмцэхийг уриалж байна Гэрэл зургийг mpa.mn АН-ын сонгуулийн штабаас сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл өглөө. Тэрбээр “Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгуулийн хуулийг зөрчиж, хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай төрийн албан хаагчид үүнийг зогсоох талаар арга хэмжээ авах ёстой. Гэтэл зарим төрийн албан хаагчид хууль бус үйдэлд холбогдсон тухай мэдээлэл ирсэн. Тэдэнд анхааруулахад энэ бол Эрүүгийн хуулийг зөрчсөн маш хүнд гэмт хэрэг. Энэ бүгд холбогдох эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдийгөө хариуцлагад унагахгүйг хичээх хэрэгтэй. Сонгуулийг хууль зөрчиж явуулдаг, Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шударга сонгуультай болохын төлөө ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудыг фронт болон тэмцэхийн уриалж байна” гэлээ. Хэрвээ Үндсэн хуулийг зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно гэсэн юм. Энэ талаар тэрбээр “Би хариуцлагатайгаар хэлнэ. Гомдол, санал хуулийн дагуу шалгагдана. Тиймээс төрийн албан хаагчдлад дахин анхааруулъя. Төрийн эрхийг худалдах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцов. Хариуцлага нь маш хатуу шүү. Фронт болон нэгдэн дэмжихийг уриалж байна” хэмээлээ. 18:33 2017/06/26 Сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 45.6 хувьтай боллоо Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 44, Улсын хэмжээнд 45.6 хувьтай байна. Аймгуудын дундаж 46.89. Хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг байсан. Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг байсан. 15:00 цагийн мэдээтэй харьцуулаад харвал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 15:00 цагийн байдлаар аймаг орон нутаг 43.3, хотын дундаж 42.7, улсын дундаж 43.07 хувьтай байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар мөн 15 цагийн байдлаар аймаг орон нутагт 61.5, хотод 47.03, нийт 57.03 хувь гэсэн мэдээтэй байжээ" гэв. Сонгуулийн ирц хүснэгтээр: ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/688887417963496/ 19:27 2017/06/26 Ц.Оюунбаатар: Бид жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ Монгол Ардын Хувьсгалт Намаас 19:00 цагт шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар “Сонгуулийн үйл ажиллагаа улс орон даяар явагдаж байна. Гэхдээ Сонгуулийн үйл ажиллагаа хууль зөрчиж байгаа явдал хавтгайрч, зарим тохиолдолд хурц байдалд хүрээд байна. МАН-аас иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авч, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг асар их хэмжээгээр гаргаж байна. МАН иргэдийн саналыг 10,000, 50,000, 100,000 төгрөгөөр худалдаж авах явдал хэрээс хэтэрлээ. Бид бололцооныхоо хэрээр энэ байдлыг мөрдөж, үүний эсрэг тэмцэж байгаа. Сонгууль гэдэг зүйл утга учраа алдаж, авлигал төрийн хэмжээнд очжээ. Мөн нэг айлын нэр дээр илүү хүнийг бүртгэж, санал өгүүлсэн тохиолдол гараад байна. Тухайлбал, Дөчин Мянгатад нэг айлд гурван хүнийг нэмж санал өгсөн явдал гарсан. Бид сонгуулийн энэхүү луйврыг эсэргүүцэж, тэмцэх болно. Жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ. Ард иргэддээ хандаж хэлэхэд саналаа, Монголынхоо төрийг битгий худалдаарай. Эх орон, тусгаар тогтнолоо бодож, нэр төртэйгөөр, шударгаар саналаа өгөөрэй гэж ард иргэддээ уриалъя” гэлээ. Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй МАХН-ын хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан "Сая МАН-аас хэвлэлийн бага хурал зарлаж хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр манайх нэр цэвэр байхад АН мөнгө тараагаад тэр нь баригдлаа мэтээр ярьж байна. Баянгол дүүрэг дээр мөнгө тараасныг АН-ын хүмүүс илрүүлж цагдаагийн газарт шалгуулж байгаа. Нэг тэрбум 80 сая төгрөгийг Ховд, Увс, Баян-өлгий аймгуудад хаяглачихсан. Нэг хүнд 20,000 төгрөг өгөхөөр хуваарилсан байгаа юм. Улсын хэмжээнд ерөнхийлөгчид нэр дэвшигч 4 мянган шадар туслах, 10,000 ухуулагч ажиллуулах боломжтой. Өөрөөр хэлбэл нийтдээ улсын хэмжээнд нэг нэр дэвшигч 14,000 мянган шадар туслах, ухуулагч ажиллуулах эрхтэй. Тэгэхэд АН-ын удирдлага таван өөр мэдэгдэл хийж байна. АН-ын дарга бид ухуулагч нарынхаа цалинг өгөх гээд явж байсан гэж тайлбарладаг. Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй. АН, МАН-ын төлөөллүүд Баянхонгор аймагт МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нэрийг татуулсан учраас манайд саналаа өгөөрэй гэж зарласан тохиолдол хүртэл гарсан. Эрүүгийн цагдаагийн газарт зургаадугаар сарын 23-ны өдөр энэ талаар бичиг өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогооч" гэв. 20:36 2017/06/26 "Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа" Гэрэл зургийг Mpa.mn Цагдаагийн Ерөнхий Газраас хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа П.Батбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуультай холбоотойгоор нийт 649 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Эдгээрийн 476 нь Улаанбаатар хотод 176 нь хөдөө орон нутагт гарсан . Ерөнхийдөө бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. Нийт ажиллаж байгаа сонгуулийн санал авах байрыг бид 7 хоногийн өмнөөс бүрэн хамгаалалтад авсан байгаа. Өчигдөр гэхэд 2,603 гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн. Эдгээр бусад дуудлагууд дээрээ ч ажиллаж байна. Дуудлага, гомдол дээр ажиллахад бүх бололцоог ханган байгаа алба хаагчдыг нэг талыг барилаа зэргээр янз бүрээр дүгнэж, сонгуулийн санал авах үйл ажиллагаа будлиантай, луйвартай, цагдаагийн байгууллага аль нэг талыг барьж байна гэсэн янз бүрийн мэдээ мэдээлэл явж байна. Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагч нэр дэвшигчдийн аль нэг талд ажиллаж байна гэсэн тохиолдол гараагүй. Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа гэж хэлж болно. Ирсэн гомдол мэдээллээс жишээ дурдвал, Хан-Уул дүүрэгт иргэн Т-д давхар хуудас өгсөн байсан. Давхар олгогдсон хуудсыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байхад АН-ын гишүүн Энхбаяр, Эрдэнэчимэг нар бичлэг хийж, давхар саналын хуудас өгч байна гэдэг мэдээллийг олон нийтэд зарласан" гэлээ. Мөн "Аль нэг талыг барьсан мэтээр Цагдаагийн байгууллагын талаарх мэдээлэл их явж байгаад иргэд анхаарал болгоомжтой хандаж байгаа гэж найдаж байна. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн 360 мянга гаруй иргэн давхар бүртгэгдэн, санал өгөх гэж байна гэдэг мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Үүнийг ОӨУБЕГ-т хүсэлт тавьж, шалгуулахаар хүсэлт тавьсан. Ингээд шалгаж үзэхэд давхар иргэний үнэмлэх олгогдсон, давхар бүртгэгдсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй. Гэрэл зургийг Mpa.mn Жишээлбэл, АН-ын мэдэгдэлд Д.Оюунгэрэл гэх хүн хоёр өөр РД-тай байсан талаар мэдээлсэн нь хоёр ихэр, адилхан нэртэй, нэг хаяг дээр байдаг гэдэг нь нотлогдсон. Энэ мэтчилэнгээр бүх тохиолдлыг шалгаж үзэхэд хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдоод байна. 1,983 хэсэг дээр намуудын ажиглагч ажиллаж байгаа. Одоогоор энэ төрлийн дуудлага, мэдээлэл огт ирээгүй байна. Тал талын хяналттай байгаа учраас ямар нэгэн байдлаар давхардсан хүмүүс буюу царцаа гэж нэрлэгдэж байгаа этгээд санал өгөхгүй байгаа гэдэгт итгэлтэй байж болно" гэж байна. ЦЕГ-аас Нийгмийн сүлжээнд тавигдаж байгаа саналын хуудсын зургийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хяналтын тооллого хийх явцад зураг нь авагдсан байж магадгүй гэж үзэж байна. Харин одоогоор миний саналын хуудсын зургийг авчихлаа гэсэн гомдол мэдээлэл ирээгүй байна. "Иргэддээ хандаж хэлэхэд, намуудаас янз бүрийн гомдол ирж байгаа. Цагдаагийн байгууллага хурдан хугацаанд шалгаж, хуулийн хүрээнд шийдэхээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллага аль нэг намын талд ажиллаж байна гэх мэдээллийг тарааж байна. Сонгууль будлиантай мэт харагдуулах гэсэн мэдээллүүд ард иргэдийн сэтгэл зүйг тогтворгүй болгож, цагдаагийн байгууллагын эсрэг турхирах гэсэн үйлдлүүд их гарч байна. Бослого тэмцэлд уриалж байгаа мэдээлэлд ард иргэдийн болгоомжтой хандах, ул суурьтай хандахыг уриалж байна. Ард иргэд маань Цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлж, сонгуулийг амар тайвнаар өнгөрүүлэхийг хүсэж байна" гэж дэд хурандаа П.Батбаатар ярилаа. "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж байна" Мөн Булган аймагт болсон хэргийн талаар "Найдан овогтой Түвшинбаяр согтуугаар хоёр хүнийг зодож байна гэсэн дуудлага ирсэн. Одоогоор энэ хэргийг шалгаж байна. Сонгуультай холбоотой ирсэн гомдол мэдээллийг шалгах ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар иргэдийг хориогүй. Захиргааны хэргийг шийдвэрлэх үүднээс саатуулсан тохиолдол байгаа. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах, хурандаа Н.Ганбадрал “Сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд 151 гомдол ирсэн байна. Сонгуулийн хуулийг зөрчсөн, санал худалдаж авсан, мөнгө тараасан, танхайрсан зэрэг гомдол мэдээлэл байна" гэлээ. БИЧЛЭГ: https://www.facebook.com/iKonNews/videos/688925557959682/ 21:42 2017/06/26 ФОТО: Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянзүрх дүүргийн Нэгдүгээр хорооны санал авах байран (48-р сургууль) дээр очиж саналаа өглөө. Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр дуусч байна. Нийт 2 сая орчим иргэн монгол орон даяар саналаа өгөх юм байна. Иргэд маань тэр дундаа залуучууд идэвхтэй санал өгөөрэй. Монголчууд ялна гэдэгт итгэж байна. Н.Түвшинбаяр аварга хүн зодох хэрэгт оролцоогүй. Өөрийнхөө нутагт жудо бөхийн холбооны ерөнхийлөгчөө сонгох ажилд оролцоод явж байгаа. Энэ мэтийн цуурхалд манайхан цензуртай ханддаг болсон болов уу? Хар тамхитай холбоотой асуудал манайх шиг оронд хүндрэлтэй асуудал. Мөрийн хөтөлбөр дээр энэ талаар тодорхой заасан байгаа. Залуусыг спотоор хичээллэхийг уриалж байна" гэв ГЭРЭЛ ЗУРАГ 22:15 2017/06/26 ФОТО: Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг тоолж байна Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт өндөрлөж, Сонгуулийн Ерөнхий Хороонд гадаадын орноос санал өгсөн иргэдийн саналыг тоолж эхэллээ. Энэ сарын 10, 11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалт эхэлсэн юм. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож, саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлсэн. Тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн юм. Гэрэл зураг 00:50 2017/06/27 "Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна" Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөөд байна. Өнөөдөр өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл нийт 1,968 санал авах байранд иргэд, сонгогчид саналаа өглөө. 2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 66.5 хувьтай байсан юм. Яг одоо Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн үр дүнг шууд дамжуулж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “22:00 цагийн байдлаар ирцээ авч, нэгтгэж дууслаа. Ирцийг одоогийн байдлаар утсаар авч байна. Харин санал хураалтын мэдээ автомат системээр дамжуулж байгаа. Ирцийн мэдээг санал авах байраас аваад, аймаг дүүрэг нэгтгээд СЕХ-нд ирүүлж байгаа. Тиймээс ирцийн мэдээ удаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. Мөн "Бид энэ дүнг маргааш дахин нягталж шалгана. Эцсийн дүнг сонгуулийн дүнтэй хамт гаргана. Энэ дунд дүнгээ ирүүлж амжаагүй хэсэг байгаа. Жишээлбэл, Ховд аймгийн Үенч сумаас дүн ирээгүй байна. Урьдчилсан дүн учраас дутуу хэсгийн дүн орж ирэхээр өөрчлөлт орно. Санал хураалтын дүнг шууд харуулж байгааг та бүхэн харж байгаа байх. Үлдсэн 148 санал авах байраас дүн ирээгүй байна. Монгол Улсын хэмжээнд сүлжээнд холбогдоогүй 200 гаруй санал авах байр бий. Тэгэхээр ойр сүлжээтэй газар машинаар очиж, дүнгээ дамжуулах, хол хэсэг нь маргааш өглөө нь дүн мэдээгээ ирүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд бүх аймгийг сүлжээнд холбогдож амжаагүй байна. Сумын хэмжээнд сүлжээнд холбогдсон. Багийн хэмжээнд холбогдож амжаагүй байна. 1,983 хэсэг байгаа гэж зарласан. Гадаадад байгаа сонгогчдын тооллогыг 1,984-р хэсэг тоолж байна. Санал тоолох 10 машиныг тавьсан. 4,800 гаруй хүний саналыг тоолж байгаа" гэлээ. "Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураана" Гэрэл зургийг Mpa.mn Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхын санал нь 50%+1 юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ" гэлээ. "Гараар давхар тоолох ажил буюу техникийн тооллого эхэлсэн байгаа. Өглөө гэхэд дуусна. Түрүүчээсээ дуусаад шөнөдөө мэдээгээ ирүүлнэ. Техникийн тооллогыг энэ удаад нийт санал авах байрын 50 хувьд нь хийнэ гэж шийдвэрлэсэн байгаа" гэж Ч.Содномцэрэн дарга хэллээ. Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд ирц 66.54 хувь байна. 01:54 2017/06/27 С.Ганбаатар нэр дэвшигчийн дэмжигчид СЕХ-нд ирж эсэргүүцэл илэрхийлж байна ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689091594609745/ 01:55 2017/06/27 Ардчилсан Намаас мэдээлэл хийлээ Гэрэл зургийг MPA.mn Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн өрсөлдлөө. Урьдчилсан дүнг бид харлаа. Намайг дэмжсэн бүх Монголчууддаа, журмын нөхөддөө баярлалаа. Удахгүй дараагийн шатны сонгууль зарлагдах юм шиг байна. Монголчууд, Монгол ялна аа гэж хэлмээр байна" гэв. ВИДЕО ҮЗЭХ: 11:54 2017/06/27 Гадаадаас саналаа өгсөн сонгогчдын дийлэнх нь Х.Баттулгыг дэмжжээ Сонгуулийн Ерөнхий Хороон дээр яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байгаа Монголчууд саналаа өгч, эрхээ эдэлдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харахад гадаадад байгаа сонгогчдын дийлэнх нь буюу 2,979 иргэн Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад саналаа өгчээ. Үүний дараа М.Энхболдод 995 хүн, С.Ганбаатарт 740 хүн саналаа өгсөн байна. 11:56 2017/06/27 Х.Баттулга, М.Энхболд нарын хоёр дахь өрсөлдөөн долоодугаар сарын 9-нд товлогдлоо Гэрэл зургийг MPA.mn Сонгуулийн Ерөнхий Хорооноос 11:30 цагт цаг үеийн асуудлаарх хэвлэлийн бага хурал хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Нэр дэвшигчдийн авсан санал, дүнгийн талаар авч хэлэлцлээ. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана. М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна. СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргалаа. СЕХ-ны тогтоол гарсан. Хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 9-нд /Ням гараг/ зохион байгуулахаар боллоо. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд болно. Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар боллоо. Хоёр дахь санал хураалтын зардлын хувьд СЕХ хэлэлцээд 7.2 тэрбум төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг Засгийн газраас шийдүүлнэ. Энэ Сонгуульд хоёр олонх гэсэн байгаа. Нийт сонгогчдын олонх нь саналаа өгсөн байх ёстой. Мөн сонгогчдын олонхын саналыг авсан нэр дэвшигч ялна. Техникийн тооллогыг 50 хувьд нь хийсэн. Одоогоор сонгуультай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй байна" гэв. 11:58 2017/06/27 С.Ганбаатарт холбогдох асуудлыг шүүхээс цагдаагийн байгууллагад ДАХИН буцаалаа Гэрэл зургийг mpa.mn МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн байгууллага тогтоосон. Уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаахаар шийдвэрлэсэн байна. Учир нь хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулах шаардлагатай гэж үзжээ. Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй ажээ. Эх сурвалж: БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 15:54 2017/06/27 С.Ганбаатар: Энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй Гэрэл зургийг mpa.mn Монгол Ардын Хувьсгалт Намаас Ерөнхийлөгчийн Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689376667914571/ Ц.Шаравдорж: Сонгуулийн Ерөнхий Хороо хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргалаа МАХН-ын даргын Хүний эрх, улс төрийн бодлогын зөвлөх Ц.Шаравдорж “Монголчууд аа, МУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль гэх урьдаас дэглэсэн жүжгийн дүнг хүлээж аваад дараах мэдэгдлийг хүргэж байна. Юун түрүүнд сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт саналаа өгсөн сонгогчиддоо баярлалаа. Та бүхний минь өгсөн санал Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө өгсөн санал байлаа. Монголчууд луйвар, авлигал хээл хахууль, дээрмийн үнэнг дэлгэж, Монголчууд сэрж сэхээрсний нотолгоо боллоо. Гэхдээ хуулийн хүрээнд, хэнээс ч хараат бусаар сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргасан. Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж байна. Хууль зөрчиж гаргасан үр дүнг МАХН хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч хууль зүйн үндэс үгүй. Дэлхий нийтээр энэ сонгуулийг харж, ажигласан. Иргэдийн сонгох эрхийг уландаа гишгиж, Монголын нэрийг дэлхий дахинд гутаасан явдал болж байна. Албан тушаалд шуналтсан байдал Монголын нэрийг гутааж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн шөнө мэдээлэл хийхдээ 1,327,634 хүн санал өгсөн гэж хэлснийг бүгд сонссон. Гэтэл нэр дэвшигч нарын дүнг эцсийн байдлаар мэдээлэхдээ АН 517,478, МАН 411,748, МАХН-409,899 санал авсан гэж мэдээлсэн. Ингэж саналын зөрүү гарч байгаа нь МАН-ын нэр дэвшигчийн талд ажиллаж, сонгуулийг будлиантуулсны нотолгоо юм. Мөн СЕХ дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-нд гэж товлосон нь булхиагаа хурдан түргэн арилгах арга гэж үзэж байгаа учраас дахин санал хураалт явуулахгүй байх ёстой" гэв. С.Ганбаатар: СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж Гэрэл зургийг mpa.mn Нэр дэвшигч С.Ганбаатар “Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Энэ зөвхөн С.Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагаа байсангүй. Бүх ард түмний минь сонгуулийн ажил байлаа. Бид хамгийн шударга өрсөлдсөн. Бид цусны асуудал, гэр бүлийн асуудалд нэг ч үг дуугараагүй. Эцэст нь хэлэхэд олон зуун шадар туслах, ямар ч цалин хөлс мөнгө төгрөг гэлгүй бидэнд тусалж байсан ухуулагч, анд нартаа баярлаж байна. Та бүхний олон жилийн хүч хөдөлмөр, тэмцлийг бид үр дүнд хүргэх болно. Хамгийн гол зүйл бол нурах байшин дотроо өөрсдөө нурж байгаа гэдгээ МАНАН хүлээн зөвшөөрлөө. Бид ялна. СЕХ 35,000 амьгүй албатыг СЕХ бий болгосон. Бид СЕХ-нд хандаж, саналыг тоолох болно. Дараа дараагийн олон сонгууль Монголын ард түмний төлөө байх баталгааны төлөө тэмцэх болно. 50 сая воны талаарх учир утгагүй гүтгэлгээ зогсоо. Гадаад хүнийг Монгол төрд оруулж, жүжиг тавьж байна. Ингэж миний давуу талыг тодруулж яах нь вэ. Тэгэхээр Цагдаа Монголын ард түмний татвараар ажилладаг. Цагдаагийн удирдлагууд өнөөдөр луйварчдын гар хөл болсон байдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэв. Ц.Оюунбаатар: Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналыг зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ МАХН-ын гишүү Ц.Оюунбаатар “Сонгуулийн дүнд шууд нөлөөлж, 10,000 гаруй саналаар илүүрхэж байтал хэдхэн цагийн дотор МАН тэргүүлчихлээ. Үүнд бид СЕХ-г буруутгаж байна. Манай нэр дэвшигч 21 аймгаас 10-т нь ялалт байгуулсан. Улаанбаатарын ихэнх дүүрэгт амжилттай оролцсон. Ийм байхад Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналаар зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ. Бид Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд, зохион байгуулалттайгаар тэмцэх болно” гэв. 17:05 2017/06/27 Лайма Андрикиене: Залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа Гэрэл зургийг mpa.mn 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан гадаадын ажиглагчид сонгуулийн урьдчилсан дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ. Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене "Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулсан хууль тогтоомжоор авлигатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна. Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Ийм сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа. Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй" гэлээ. Сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болсон Гэрэл зургийг mpa.mn ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс "Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болж байсан. Манай хороо хоёр дахь шатны санал хураалт болсноос хойш хэд хоногийн хугацаанд энд байна. Миний бие болон АИХЭГ-аас ирсэн хамтран ажиллагсад үлдсэн хугацаанд энэхүү сайхан, ардчилсан оронд үр дүнтэй ажиллана гэдэгт найдаж байна. Сурталчилгааны хугацаанд гурван нэр дэвшигч нэгнийгээ авлига авсан, гэмт хэрэгт холбогдсон мэтээр гүтгэсэн" хэмээн тайлбарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатан дээр байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшихтэй холбоотой тодорхойгүй байдал үүсгэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ. Түүнчлэн санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч СЕХ дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэлтэд тэмдэглэжээ. Цагдаагийн байгууллагад сонгуулийн өдөр 150 орчим өргөдөл гомдол ирснээс 86 нь санал худалдаж авсан гэх гомдлууд байсан талаар ажиглагчид онцолж байв. Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцлоо. 17:06 2017/06/27 М.Энхболд: Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгая Гэрэл зургийг mpa.mn МАН-аас Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийж байна. Ерөнхийлөгч нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн дараа анх удаа хэвлэлд мэдээлэл өглөө. МАН-ын хэвлэлийн бага хурлыг ШУУД хүлээн авч үзнэ үү. ШУУД үзэх https://www.facebook.com/iKonNews/videos/689415747910663/ "Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо" Нэр дэвшигч М.Энхболд "Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулж дууслаа. Өнөөдөр СЕХ дүнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Надад саналаа өгч, миний нэрийг дэмжсэн олон мянган сонгогч, намын идэвхтэн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлж байна. Эцсийн үр дүн гараагүй ч гэсэн би ямар ч үед улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажилд санаа тавьж ажилласаар байх болно. Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалгын дагуу болж чадсангүй. Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо. Хамгийн эцсийн мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцсан бэ гэдэгт тайлбар өгсөн. 60 тэрбум төгрөгийн асуудал бол эвлүүлэг гэдгийг хэлсэн. Газрын наймаачин гэдэгт бас тайлбар өгсөн. Сонгуулийн хувьд иргэдийн оролцоо идэвх сайн байлаа. Долоодугаар сарын 9-нд дараагийн сонгууль болно гэж Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж шийджээ. Би дахин санал хураалт зохион байгуулж байгаа долоодугаар сарын 9-ний өдөр ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэд, олон түмэн идэвхтэй оролцож, саналаа өгч, сонгуулийг үр дүнтэй болгоорой гэж уриалж байна" гэлээ. М.Энхболд: Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Танай намыг санал луйвардсан гэдэг мэдээллийг МАХН-аас өгсөн. Энэ талаар байр сууриа илэрхийлээч? -МАХН-ын нэр дэвшигч, удирдлагууд хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Сонгуулийн дараа МАН руу дайрах хандлага бусад улс төрийн хүчнээс гаргаж байсан. Буруу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг бидэн рүү дайрсан мэдээлэл хийсэн гэсэн. Сонгуулийн саналын хуудсыг тоолъё гэдгийг би дэмжиж байгаа. Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болж байна. Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна. -Долоодугаар сарын 9-нд хоёр дахь санал хураалт товлогдсон. Баяр наадам, аялал зугаалгын үеэр товлосон нь ямар учиртай юм бол? -Долоодугаар сарын 9-ний өдрийг СЕХ зүгээр ч нэг сонгоод авсан биш байх. Цаг хугацааны фактор гэж юм байна. Энэ хуулийнхаа хугацааг бодож, тооцож энэ хугацааг сонгосон байх. Тиймээс сонгуулийн байгууллагынхаа товлосон хугацаанд оролцоод сонгуулийн үйл ажиллагааг дуусгах байх. -Танайх МАХН-тай эвсэж сонгуульд оролцох уу? -Тийм юм одоогоор байхгүй. 18:04 2017/06/27 Х.Баттулга: Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга АН-аас ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/dempartym/videos/1393170997438587/ С.Эрдэнэ: Эрх баригч намаас нэр дэвшигчийн саналын тоо маш хурдацтай өссөн. Энэ бүгдээс харахад сонгууль тэгш бус нөхцөл байдалтай боллоо АН-ын дарга С.Эрдэнэ "Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглах замаар будлиан үүсгэж, улс төрийн намуудад дарамт шахалт үзүүлэх олон үйл явц боллоо. Сонгуулийн дүн гарах үе шударга болж чадсан гэдэгт итгэхгүй байна. Эрх баригч намаас нэр дэвшигчийн саналын тоо маш хурдацтай өссөн. Энэ бүгдээс харахад сонгууль тэгш бус нөхцөл байдалтай боллоо. Сонгуульд иргэний эрхээрээ оролцох үүрэгтэй төрийн албан хаагчдад маш их дарамт учруулсан. Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тарааж сүлжээ бий болгосон. Монголын сонгогчид АН-аас нэр дэвшичг Х.Баттулгын төлөө нийт сонгуульд оролцогч иргэдийн 40 орчим хувь нь саналаа өгсөн. Та бүхний сонголт Монгол орны хувь заяаны төлөө хийсэн сонголт байсан шүү" гэв. Ц.Туваан: 2017 оны долоодугаар сарын 9-нд дахин санал хураалтыг товлосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай албан тоот СЕХ-нд хүргүүлсэн АН-ын ЕНБД Ц.Туваан "Ардчилсан намын удирдлагын зүгээс СЕХ-нд өнөөдөр албан тоот хүргүүлсэн. 2017 оны долоодугаар сарын 9-нд дахин санал хураалтыг товлосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай. Энэ өдөр амралтын өдөр таарч байна. Мөн баяр наадмын үйл ажиллагаатай давхацсан нь буруу юм гэдэг шаардлагыг хүргүүлсэн байгаа". Я.Санжмятав: Гурван цагийн өмнө АН-ын төв штаб руу байцаалт авах гэж дайрч орж ирсэн тохиолдол гарсан АН-ын гишүүн Я.Санжмятав "АН-аас нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн нийт иргэддээ штабынхаа нэрийн өмнөөс талархалаа илэрхийлж байна. Монголоо ялуулахын төлөө та бүхний зүрх сэтгэл бидэнтэй хамт байсан. Энэ удаагийн сонгуульд идэвхитэй байж саналаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Та бүхний итгэл үнэмшил, нэг санал ч илүүдэхгүй. Манай нэр дэвшигч рүү илүү их дайралт ирсэн. Энэ удаагийн санал хураалтад бидэнтэйгээ хамт байж Монгол Улсын хөгжлийн төлөө бидэнтэй хамтарч ажиллаарай. Яахаараа манайхаас шадар туслах ухуулагч нартаа өгсөн зардлыг илрүүлж болдог. Эрх баригч нам шадар туслах ухуулагчгүй ажиллаад байгаа юм уу? Эрх баригч намынхан бидний өгч байгаа цалингаас хоёр дахин их цалин өгч байгаа гэсэн мэдээлэл байна. Гурван цагийн өмнө АН-ын төв штаб руу байцаалт авах гэж дайрч орж ирсэн тохиолдол гарсан. Хэн хэн рүүгээ дайрах энэ дайралтаа зогсоох хэрэгтэй. Дахин санал хураалт явуулах 7 сарын 9-ний өдөр гэдэг бол наадам дотор төрийн сонгуулийг хутгаж байгаа явдал юм. Үүнийг больж ажлын өдөр зохион байгуулах бүрэн боломж бий". С.Эрдэнэ: Ирэх сарын 5,6-аас хэтрэхгүйгээр дахин санал хураалтаа явуулах хэрэгтэй байна АН-ын дарга С.Эрдэнэ "Бүх шатны сонгуулиудыг ажлын өдөр зохион байгуулах хуулийн заалттай. Амралтын өдөр дахин санал хураалтыг зохион байгуулж байгаа нь ирцийг хүргэхгүй байх далд санаатай. Бид энэ талаар шаардлага хүргүүлнэ. Цаг хугацааны хувьд ирэх сарын эхээр л хүмүүс хөдөө явчихдаг. Ирэх сарын 5,6-аас хэтрэхгүйгээр дахин санал хураалтаа явуулах хэрэгтэй байна. Тийм учраас СЕХ-г энэ асуудлыг иргэдийг бухимдалд хүргэхгүйгээр яаралтай шийдвэрлэх байх гэж бодож байна" гэлээ. Х.Баттулга: Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна Нэр дэвшигч Х.Баттулга "Илт давуу ялалтыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан боловч хуулийн 50+1 гэсэн хатуу заалтыг баримталж дахин санал хураалт явуулахаар болж байна. Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга. Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна. Ямар ч байсан бидэнд итгэж байгаа Монголчуудынхаа итгэлийг алдахгүй" гэв. 13:11 2017/06/28 "МАН-аас Баян-Өлгий аймгийн саналыг дахин тоолохыг санал болгож байна" МАН-аас Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. ШУУД үзэх https://www.facebook.com/iKonNews/videos/689901941195377/ Г.Ганбаяр: СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой Гэрэл зургийг mpa.mn МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр "МАН-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй. С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүнд МАН-ыг нөлөөлсөн мэтээр ярьж байгаа юм. Тус аймгийн саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна. Бид өмнө гараар тоолох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл зөвхөн 50 хувийг нь гараар тоолохоор болсон. Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолоход намуудын төлөөллийг мөн байлцуулах хэрэгтэй6 МАХН-аас нэр дэвшигч зөвхөн Баян-Өлгий аймгийн асуудлыг онцолсон учраас тухайн аймгийн саналтай холбоотой шаардлагыг хүргүүлж байгаа. Говь-Алтай зэрэг аймагтай холбоотой асуудал байхгүй. МАН-ыг санал хураалтад нөлөөлсөн гэсэн хардлагыг арилгах нь зүйтэй гэж үзсэн. СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой" гэв. "Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан" Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн Х.Баделхан "Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан. Зарим газар аймгийн төвөөс хол зайтай учир сүлжээ барих боломжгүй. Сонгууль хуулийн хүрээнд явагдсан. МАН-аас Баян-Өлгий аймгийн бүх хэсгийн хороон дахь саналыг дахин тоолохыг санал болгож байна" гэв. 09:51 2017/06/29 Дахин санал хураалтыг ДОЛООДУГААР сарын 7-ны БААСАН гарагт явуулахаар боллоо Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689968177855420/ Ч.Содномцэрэн: Хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна. Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургаадугаар сарын 26-ны өдөр шаардлага ирүүлсэн. Дараа нь МоАХ, МАН зэргээс хүсэлт ирсэн. Хүсэлт шаардлага ирүүлсэн нам холбоодод хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Уг санал хураалт хуулийн хугацаатай. Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарсан. Саналын хуудсын хэвлэлт, хоёр дахь санал хураалтад бэлтгэх, санал авах техник хэрэгсэл хүргэх боломжийг бид харсан. Саналын хуудас хэвлэж байгаа компанитай уулзаж, санал хураалт авах хугацааг наашлуулах боломжийг судалсан. Тээврийн хэрэгслийн боломжийг бид бас судаллаа. Өмнө нь машинаар хүргэдэг байсан газруудад нисдэг тэргээр хүргэх ямар боломж байгааг харсан. Энэ бүх нөхцөл боломжийг судалсны үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг долоодугаар сарын 07-ны өдөр /Баасан гарагт/ явуулахаар боллоо. "Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон" Гэрэл зургийг mpa.mn Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороод төв салбаруудад даалгасан. СЕХ-ны гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн хуулийн заалттай. СЕХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, нам саад болохыг хориглодог. СЕХ бол бие даасан хараат бус байгууллага. Энэ сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй. Уг сонгуулийн дүн өөрчлөгдсөн, засагдсан зүйл байхгүй. Хэн гэдэг нэр дэвшигч хэдэн санал авсныг өглөөнөөс эхлээд орой болтол дэлгэцээр харуулсан. Дахин санал хураалт хугацаандаа явагдана" гэлээ. Ц.Болдсайхан: Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна Гэрэл зургийг mpa.mn СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Иргэний шилжилт, сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэж хоёр бий. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн нь бааз өөрчлөгдөхгүй. Улс орон даяар мөрдөгдөх шийдвэрийг өчигдөр гарган 27-ны өдрөөс эхлэн 7-р сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Сонгогчийн ирцтэй холбоотой өөр өөр ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна. Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна. Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм. Эхлээд нэр дэвшигч хэдэн хувийн санал авсан гэхээс өмнө ирц хүрсэн үгүйг харах хэрэгтэй. 7 Хоногийн дотор нэмэлт санал хураалт болно. Баян-Өлгий аймгийн саналыг тоолох асуудал дээр СЕХ хэлэлцэж, тооллого явуулах эсэхийг шийдвэрлэнэ. Сонгуулийн хууль батлагдах үед техникийн тооллогыг 100 хувь тоолъё гэдэг саналыг хүргүүлэхэд авч хэлэлцээгүй. Улс төр хийж, тоглоом хийхгүй байх хэрэгтэй". СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Долоодугаар сарын 4,5-ны өдрөөс санал хураахаар СЕХ шийдвэрээ гаргасан. Энэ хугацаанд амжиж, саналын хуудсаа аваачихыг ГХЯ-ны Төв комисст даалгасан. Дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран уриална. 68 хувь гэдэг бол өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг харуулсан. Энэ ирцээрээ дахин санал хураалтад оролцоно гэж найдаж байна. Сонгогчид хандсан урамшууллын, торгуулийн арга хэмжээ авахыг Монгол Улсын хуульд зөвшөөрдөггүй. Ирвэл урамшуулдаг, ирэхгүй бол торгодог орон байна. Харин Монгол Улсад ийм зүйл байхгүй учраас хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриална". "Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй" Гэрэл зургийг Mpa.mn ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү "Монголын Иргэний бүртгэлийн сан найдвартай хамгаалалтад байгаа. Хурууны хээгээ өгөөд, шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн хүн санаа зовох зүйл байхгүй. 35,000 хүнийг хаанаас ирсэн тухай мэдээллийг СЕХ огт мэдээгүй. Сонгогчдын нэрсийн жагсаалтаас илүү хүн санал өгнө гэсэн зүйл огт байхгүй. Нарийндаа Улаанбаатар хотод хоёр талд бүртгэл хийсэн. Нэг талаараа хурууны хээгээр, нөгөө талаар гарахад нь хурууг нь будсан хоёрыг бүртгэсэн. Энэ хоёр огт зөрөөгүй. Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй. Монголчууд сүүлийн хэдэн жил маш их нүүж, шилжсэн байгаа. Энэ нь Сонгууль өгөх үед л харагдаж байгаа юм. Олон Улсын ажиглагчдын хурал дээр сөрөг янз бүрийн буруу мэдээллээр сонгогчдын сэтгэл зүйг эвдэж байна гэж хэлж байсан. Тиймээс элдвийн мэдээлэлд автахгүй байхыг сануулмаар байна. Ихэр хүний хувьд нэг өдөр төрсөн, нэг овогтой, нэг хаяг дээр байсан. Регистрийн дугаар нь өөр, санал өгөх газар нь өөр байсан". СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Үндсэн хуульд сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно гэсэн байгаа. Ирц болон саналын тоо аль аль нь чухал. Тухайн дүүргийн нийслэлийн Засаг дарга нар шийдвэр гаргадаг. Санал авах өдөр аймаг сумдуудад наадам хийхгүй байхыг анхааруулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг сумдад наадам хийхгүй байх шийдвэр гаргасан" гэв. 15:10 цагийн мэдээлэл: Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулах эсэхийг СЕХ 16:30 цагт зарлана Сонгуулийн Ерөнхий Хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар МоАХ-оос өгсөн дахин санал хураалтын хугацааг наашлуулах шаардлага, мөн бусад намуудаас ирсэн санал болон саналын хуудсыг гараар тоолох тухай хэлэлцэж байна. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг 16:30 цагаас танилцуулахаар СЕХ-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. Зарим мэдээллийн хэрэгслээр дахин санал хураалтыг долоодугаар сарын 07-нд болгосон талаар мэдээлэл гарсан. Энэ талаарх албан ёсны шийдвэрийг бид хүргэх болно.
https://ikon.mn/n/11o3
11o4
Сонгогч та саналаа хэрхэн өгөх вэ?
С.Бадрал, iKon.mn
06/26/2017 08:15:00
Гэрэл зургийг mpa.mn Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хубилбартай тохирч байгаа эсэхийг шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа авна. Бүртгэлийн хуудас хүлээн авсан сонгогчид саналын хуудсыг саналын хуудасны хавтасны хамт өгнө. Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшичгийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог. Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг хавтсанд хийн санал тоолох төхөөрөмж рүү очих бөгөөд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулахдаа хавтаснаас нь салган авч хийгээрэй. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж/саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ. Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог. Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй. Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
https://ikon.mn/n/11o4
11o5
ФОТО: Ахмадууд саналаа идэвхтэй өгч байна
ikon.mn
06/26/2017 08:17:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр өглөө 07:00 цагаас эхлээд байна. 07:30 цагийн байдлаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 1,692 дугаар хэсэг дэх санал авах байрнаас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Ахмадууд өглөө эртлэн саналаа идэвхтэй өгч байна. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11o5
11o6
Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
С.Бадрал, iKon.mn
06/26/2017 08:25:00
Гэрэл зургийг mpa.mn Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 23-ны 09:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1,002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1,580 санал авах байрны хамгаалалтад 1,801 алба хаагч, нийт 1,983 санал авах байрны хамгаалалтад 2,803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн алба хаагчид ард түмнийхээ амар тайван байдлыг хангах, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэж байгаа юм. Эх сурвалж: ЦЕГ
https://ikon.mn/n/11o6
11o7
Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ?
ikon.mn
06/26/2017 08:33:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэллээ. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт "Шинэ Монгол" дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж. Харин УИХ-ын дарга Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 09:20 цагт 23 дугаар сургууль дээр саналааа өгнө.
https://ikon.mn/n/11o7
11o8
Ихэнх нутгаар +30 хэмээс давж халж байгааг онцгойлон анхаарууллаа
ikon.mn
06/26/2017 08:36:00
Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна. 6 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна. 2017 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 27,28-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29,30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр сэрүүсэх боловч бусад нутгаар халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус. Говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Эх сурвалж: УЦОШГ
https://ikon.mn/n/11o8
11o9
Нийслэлд саналаа өгч буй сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийж байна
Г.Номин, iKon.mn
06/26/2017 08:55:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж, нийслэлд саналаа өгч буй сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллаж байгаа. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ.
https://ikon.mn/n/11o9
11oa
Р.Содхүү: Сонгуулийн нэрсийн жагсаалтад будлиан байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна
Г.Номин, iKon.mn
06/26/2017 09:20:00
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар мэдээлэл хийлээ. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү "359,393 сонгогчийн мэдээлэл сонгогчийн нэрсийн жагсаалтад ижил нэртэйгээр бичигдсэн байгаа. Овог нэр нь ижил сонгогчид олон байгаа. Жишээлбэл Ганбаатарын Солонго гэдэг нэртэй хүн 66 байх жишээтэй. Эдгээр иргэдийн нэр давхардаж байгаа хэдий ч регистерийн дугаарууд нь бүгд өөр өөр байна. Нийт сонгогчдын 56 хувийн нэр давхцаж байгаа. Хурууны хээ уншуулаад дараа нь дахин тэмдэглэгээ хийж байгаа учраас давхар санал өгөх ямар ч боломж байхгүй. Өчигдөр орой нас барсан хүнд санал өгөх урилга ирлээ гэсэн мэдээлэл ирсэн. Бид зургаадугаар сарын 15-ны өдрөөр тасалж сонгогчдын жагсаалт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэд бас байгаа учраас 10 гаруй иргэдэд урилга очсон байна" гэв.
https://ikon.mn/n/11oa
11ob
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ 2017 хуудаст тавтай морил
ikon.mn
06/26/2017 10:50:00
iKon.mn сайтын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 https://ikon.mn/election/2017 хуудаснаас та сонгуультай холбоотой багц мэдээллийг авах боломжтой боллоо. Энэ хуудаст 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн сонгогчдын ирцийн дүнг Сонгуулийн Ерөнхий Хорооны албан ёсны мэдээллээр тухайн цаг бүрт газрын зураг дээр нарийвчлан харуулах онцлогтой. Ирцийн мэдээг Сонгуулийн Ерөнхий Хорооноос 13:00, 18:00, 23:00 цагт өгнө. Мөн гурван нэр дэвшигчийн саналын дүнг урьдчилсан байдлаар гарах үед харуулах болно. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бусад мэдээ мэдээллийг LIVE МЭДЭЭ хэсгээс хүлээн аваарай.
https://ikon.mn/n/11ob
11oc
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Зайсангийн 32 дугаар сургууль дээр саналаа өгнө
А.Үлэмж, iKon.mn
06/26/2017 09:30:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд орон даяар явагдаж байна. Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох энэ өдөр хотын удирдлагууд хаана саналаа өгөх вэ? Нийслэлийн Засаг дарга С.Батболд 12:00 цагаас ХУД Зайсангийн 32 дугаар сургууль дээр саналаа өгнө. НИТХ-ын дарга Ц.Сандуй 10.30 цагт 1 дүгээр сургууль дээр саналаа өгөх юм.
https://ikon.mn/n/11oc
11od
ТАНИЛЦ: Сонгуулийн санал авах хэсгүүдийн байршил
Г.Номин, iKon.mn
06/26/2017 09:51:00
Гэрэл зургийг mpa.mn Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1,983 хэсэг буюу санал авах байр ажиллаж байна. Сонгогч та доорх жагсаалтаас өөрийн санал өгөх хэсгийн байршлыг мэдэж аваарай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хэсгийн дугаар, байршил: Санал авах байранд саналын хуудас, сонгогчдын бүртгэлийн хуудас, санал авах тоолох, дүн мэдээг дамжуулах тоног төхөөрөмжүүд бүрэн хүргэдсэн гэдгийг СЕХ-ноос мэдээлээд байгаа юм.
https://ikon.mn/n/11od
11oe
ЗӨВЛӨГӨӨ: Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
ikon.mn
06/26/2017 10:07:00
Ихэнх нутгаар 30 хэмээс давж халж байгаа тул наршихаас хэрхэн сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг танд хүргэе. Урьдчилан сэргийлэлт: Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх Шингэн ус сайн уух Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх Илрэх шинж тэмдэг: Бие суларч тамир тэнхээ алдах Толгой эргэж, өвдөх Биеийн халуун нэмэгдэх Цээж багтран амьсгаа цухалдах Царайны өнгө цонхийж цайх Бөөлжис хүрч, дотор муухайрах Хөлс гарах нь багасах/ ихсэх/ Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах Авах арга хэмжээ: Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт) Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус) Хүйтэн жин тавих Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих) Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх Эх сурвалж: НЭМГ
https://ikon.mn/n/11oe
11of
Гадаадад байгаа Монгол иргэдийн саналыг өнөөдөр тоолно
ikon.mn
06/26/2017 10:09:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 10,11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалтаар эхэлсэн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын саналыг өнөөдөр 22.00 цагаас тоолж эхлэх аж. Санал тоолох үйл явцад ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар байлцаж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргах юм. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байсан юм.
https://ikon.mn/n/11of
11og
Гурван өдөр согтууруулах ундаа худалдахгүй
А.Үлэмж, iKon.mn
06/26/2017 10:46:00
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж, өнөөдөр 00.00 цагаас 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох шийдвэр гаргасан. Дээрх хугацаанд Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ. Мөн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр болж, хуульчлагдсан учраас автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
https://ikon.mn/n/11og
11oh
СЕХ-ноос сонгуулийн ирцийн мэдээг 13:00, 18:00, 23:00 цагт өгнө
Г.Номин, iKon.mn
06/26/2017 11:02:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлэх юм. Харин дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1,983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарах юм. Мөн аймаг, дүүргүүдийн санал харагдана хэмээн СЕХ-ноос мэдээлээд байгаа билээ.
https://ikon.mn/n/11oh
11oi
УИХ-ын дарга М.Энхболд гэргийн хамт саналаа өглөө
А.Төгөлдөр, iKon.mn
06/26/2017 11:14:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын дарга, МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд гэр бүлийн хүний хамт 23 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Би Монгол Улсын иргэний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож саналаа өглөө. Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж би ойлгож байгаа. Монголчууд төрийнхөө сонгууль оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Гэрэл зургийг mpa.mn Мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсөж, сонгуульд саналаа өгөхөөр явдаг төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд сонгогч иргэд олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна. Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой гэж хүсэж байна. Энэ сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсэж, ажлын амжилт ерөөе” гэв. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11oi
11oj
Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна
Г.Номин, iKon.mn
06/26/2017 13:10:00
Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ. https://ikon.mn/election/2017 -аймаг нийслэлийн ирцийг дэлгэрэнгүй харна уу. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Та бүгдийн энэ өдрийн амрыг айлтгая. Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. Өмнөх сонгуулийн ирцийн мэдээг 10:00 цагт авч байсан тиймээс харьцуулахад түвэгтэй. Гэхдээ өмнөх сонгуультай харьцуулахад удаан байна. 2013 оны сонгуулийн ирц цагт 8 орчим хувь байсан бол одоо цагт 4 гаруй хувьтай байна. Сонгогчдын идэвх тааруу байна. Саналаа өгсөн иргэддээ талархлаа илэрхийлье. Мөн саналаа өгч амжаагүй байгаа иргэддээ хуульд заасан хугацаанд саналаа өгөхийг уриалж байна. Одоогийн байдлаар автоматжуулсан систем хэвийн ажиллаж байна. Хан-Уул дүүрэгт дөрвөн хэсэгт цахилгаан тасарсан асуудал гарсан байгаа. Тиймээс яаралтай арга хэмжээ авч үүсгүүр ажиллуулсан" гэв. Сонгуулийн ирцийг хүснэгтээр харуулбал: № Аймаг, дүүргийн сонгуулийн хороо Иргэний бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн 12 цагийн байдлаар Нийт хэсгийн тоо Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо Мэдээ ирүүлсэн хэсгийн тоо Нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчдын тоо Хувь 3 Баянхонгор 105 54203 105 54583 15886 29.1 4 Булган 67 39926 67 40053 9062 22.63 5 Говь-Алтай 79 35981 79 35981 9383 26.08 6 Говьсүмбэр 9 10400 9 10598 2696 25.44 7 Дорноговь 60 42876 60 43061 10519 24.43 8 Дорнод 69 50109 69 49856 10263 20.59 9 Дундговь 46 29275 46 29275 6453 22.04 10 Завхан 113 45271 113 45243 11329 25.0403 11 Өвөрхангай 108 72761 108 72761 17834 24.5104 12 Өмнөговь 54 41800 54 41800 11694 27.98 13 Сүхбаатар 59 39208 59 38395 11694 30.46 14 Сэлэнгэ 58 69933 58 69210 16988 24.55 15 Төв 84 61129 82 61425 14538 23.67 16 Увс 91 49370 91 49368 11901 24.1067 17 Ховд 92 51544 92 51581 11638 22.56 18 Хөвсгөл 122 82886 122 80480 17987 22.3497 19 Хэнтий 91 47307 91 47309 11238 23.75 20 Дархан-Уул 39 64978 39 64979 14854 22.8597 21 Орхон 43 66809 43 66808 11859 17.75 Аймгийн дүн 1580 1073962 1563 1071066 242855 22.7 22 Хан-Уул 47 106392 47 108386 19176 17.69 23 Баянзүрх 90 217888 90 217870 39647 18.2 24 Сүхбаатар 42 91004 42 90992 18810 20.67 25 Чингэлтэй 47 105848 47 105850 20737 19.59 26 Баянгол 62 136929 62 141562 27231 19.24 27 Сонгинохайрхан 91 200805 91 200790 43881 21.85 28 Багануур 10 19057 10 19564 3854 19.7 29 Багахангай 2 2730 2 2794 804 28.78 30 Налайх 12 23683 12 23679 4469 18.87 Нийслэлийн дүн 403 904336 403 911487 178609 19.6 УЛСЫН ДҮН 1983 1978298 1966 1982553 421464 21.3 ШУУД ҮЗЭХ https://www.facebook.com/iKonNews/videos/688799517972286/
https://ikon.mn/n/11oj
11ok
Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол хурууны хээгээ уншуулаад саналаа өгнө
С.Бадрал, iKon.mn
06/26/2017 11:52:00
Гэрэл зургийг mpa.mn Саналаа өгөхдөө та ямар бичиг баримттай очих вэ? Та саналаа өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхтэйгээ очно. Санал авах байранд очоод хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм. Сонгуулийн Хэсгийн хороодоос тараасан сонгогчийн үнэмлэхийг авч амжаагүй бол шаардлагагүй. Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн, сонгуулийн санал өгөх өдрөөс өмнө шинээр захиалж авах боломжгүйгээс шалтгаалан сонгуульд оролцох эсэхтээ эргэлзэж байгаа иргэд та бүхэн хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой.
https://ikon.mn/n/11ok
11ol
Ц.Элбэгдорж: Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна
Г.Номин, iKon.mn
06/26/2017 12:40:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд тэргүүн хатагтайн хамт очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна. Сонгууль зохион байгуулж байгаа СЕХ иргэдийнхээ саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Гэрэл зургийг mpa.mn Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам маань болох гэж байна. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Төр улсын маань ажил урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам арвин байх болтугай" гэлээ. Фото Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/11ol
11om
С.Эрдэнэ: Бид сонгуулийн үйл ажиллагаанд аль болох хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа
А.Үлэмж, iKon.mn
06/26/2017 14:11:00
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн Улаанбаатар өртөөн дахь санал авах байран дээр очиж саналаа өглөө. Санал өгсөний дараа тэрбээр мэдэгдэл хийлээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр Монголчууд маань тав дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Үдээс өмнөх байдлаар манай хэсгийн санал авах байран дээр ирц 30 хувьтай байна гэлээ. Энэ нь иргэдийн оролцоо сайн байна гэж харж байна. Сонгуультай холбоотойгоор асуудлууд их гарч байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн ухуулагч, ажилчдын хоол унааны зардлын мөнгийг замд нь саатуулж, үүнийхээ дагуу улстөржсөн мэдэгдэл хийж буй цагдаагийн байгууллагуудын увайгүй үйлдлүүд сүүлийн 2 хоногт нэлээн их гарлаа. Алслагдсан баруун таван аймагт ажиллаж байгаа Ардчилсан намын 8,000 гаруй ухуулагч, ажилчдын харилцаа холбоо, шатахуун, хоол унааны зардалд явж байсан мөнгийг замд нь саатуулсан. Үүнийгээ сонгогчдод энэхүү мөнгийг тараах гэж явж байсан мэтээр заралсан. Өнөөгийн цагдаагийн байгууллагууд ингэтлээ улстөржсөн хэрэг үү. Эрх барьж байгаа нам нь эрх мэдлээ ашиглаж нөгөө намынхаа санхүүжилтийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шууд дээрэм хийж байгаа үйл ажиллагаа болж байна. Мөн, Твиттер дээр цэргийн байгууллагын удирдлага нь санал өгч буй цэрэгт шууд хуруугаараа зааж дугуйлуулж байгаа баримтууд тавигдлаа. Зарим хэсгүүд дээр илт олонхоор түрүү барьж Ардчилсан намын ажиглагчдыг хөөх, хэл амаар доромжлох, сонгогчдод санал өгөхөд нь хөндлөнгөөс оролцох зэрэг увайгүй их үйлдлүүд гарч байна. Бид аль болох хүлээцтэй, сонгуулийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ямар нэгэн сөргөлдөөн, үймээн самуун болохоос сэргийлж ажиллаж байна" гэв.
https://ikon.mn/n/11om
11on
ФОТО: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө
Г.Номин, iKon.mn
06/26/2017 14:22:00
Гэрэл зургийг mpa.mn МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 1,709 дүгээр санал авах байранд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа "Эрхэм хүндэт ард иргэд ахан дүүсээ, Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгодог нь төрийн дээр сандайлсан намуудыг сахилга баттай байлгадаг цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд сахилга бат хамгийн хэрэгтэй байгаа. Ерөнхийлөгч сахилга батыг сахиулж байж, ард иргэд тайван амгалан байх болно. Гэрэл зургийг mpa.mn Би иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ 100 хувь биелүүлнэ. Монголын минь заяа их. Баярлалаа" гэлээ. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11on
11oo
Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа
А.Төгөлдөр, iKon.mn
06/26/2017 14:42:00
Гэрэл зургийг mpa.mn 12:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. "Өмнөх сонгуультай харьцуулахад удаан байна. 2013 оны сонгуулийн ирц цагт 8 орчим хувь байсан бол одоо цагт 4 гаруй хувьтай байна. Сонгогчдын идэвх тааруу байна" хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга мэдээлсэн. Иймээс саналаа өгч амжаагүй байгаа иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа. 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар 18:00 цагаас СЕХ мэдээлэх юм.
https://ikon.mn/n/11oo
11op
ФОТО: Ерөнхий сайд гэргий, охины хамт саналаа өглөө
А.Төгөлдөр, iKon.mn
06/26/2017 15:06:00
Гэрэл зургийг zasag.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1,731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг бататгах түүхэн өдөр юм. Иймд ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албан хаагчид руу нэлээд дайрч байна. Төрийн албан тушаалтнууд бол ямагт төрийнхөө ажлыг үеийн үед шударгаар гүйцэтгэсээр ирсэн. Иймд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан, тангараг өргөсөн төрийн албан хаагчид руугаа гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр дайрч, ард түмнээ битгий талцуулаач гэж зарим улс төрийн хүчнээс хүсч байна. Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн дараа ард түмнийхээ олонхийн саналаар ялсан шинэ Ерөнхийлөгч Монгол Улсынхаа хөгжлийн төлөө УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд улам баталгаажна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Фото
https://ikon.mn/n/11op
11oq
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн гурван настай хүүхдийг голд урсаж байхад нь аварчээ
ikon.mn
06/26/2017 15:12:00
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна. Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Тухайн үед эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү голын усанд осолдох гэж байжээ. Нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналттай байхыг анхааруулж байна. Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар
https://ikon.mn/n/11oq
11or
Нийслэлийн удирдлагууд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа
С.Бадрал, iKon.mn
06/26/2017 15:42:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1,918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
https://ikon.mn/n/11or
11os
Тахийн сүрэг бүл нэмжээ
С.Бадрал, iKon.mn
06/26/2017 16:24:00
Монгол Улсад 1968 онд Тахийн талд хамгийн сүүлийн тахь үзэгдсэнээс хойш устах аюулд өртөөд байсан. Тахийн сүрэг өдгөө Эх нутагтаа 3 байршилд дахин нутагшуулснаас хойш 600 гаруй тоо толгой болжээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд 55 унагаар тахийн сүрэг бүл нэмээд байна. Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт 2017 оны зургаадугаар сарын 20–нд Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс 4-н тахийг зургаа дахь жилдээ амжилттай тээвэрлэсэн байна. Энэ удаагийн тээвэрлэлт нь “Тахь” эх нутагтаа ирсэнийн 25-н жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог байжээ. Тахийн тээвэрлэлтийн ажилд Праг хотын амьтаны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь Группын хүндэт ерөнхийлөгч Томас Фпистерер нар оролцсон аж. Эх сурвалж: БОАЖЯ
https://ikon.mn/n/11os
11ot
Д.Амарбаясгалан: Би сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна
А.Үлэмж, iKon.mn
06/26/2017 17:03:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Ардын Намын сонгуулийн штабаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Ардын Намын ЕНБД Д.Амарбаясгалан "Хуруун дээр тэмдэглэгээ тавих шаардлагатай хэмээн Ардчилсан намаас санал гаргасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн авсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намаас хурууны тэмдэглэгээг угаахаар арилдаг гэж ярьж байна. Би өнөөдөр сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна. Мөн сүүлийн үед хөдөө явж буй тээврийн хэрэгслээс олдож буй мөнгөнүүд Ардчилсан намыг санал худалдаж авч байгаа гэдгийг нотолж буй юм. Тухайлбал хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Милл хаус компанийн машинд тэрбум 80 сая төгрөг байсан. Ардчилсан намаас энэ талаар таван янзын тайлбар хийсэн. Жишээ нь сэтгүүлч Мөнхбаясгалан үүнийг ухуулагч нарын мөнгө гэсэн, АСА Дагвадорж аварга ч мөн ажилчдын мөнгө цалин хэмээсэн, харин Туваан үүнийг улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын цалин хөлс хэмээн ярьсан. Яагаад Ардчилсан нам улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын мөнгийг өгч байгаа юм бэ? Эндээс үзэхэд Ардчилсан нам сонгууль эхэлснээс хойш иргэд сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл хийж байна. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцоно гэдгээ мэдэж байгаа учраас ийм үйлдлүүд хийж байна гэж бид дүгнэж байна" гэв. Ж.Мөнхбат: Нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо анхааруулж байна Гэрэл зургийг mpa.mn ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабын ажилчид, менежер, хэвлэлийн төлөөлөгчид нь нийгмийг зүй бус, үймээн самуунд уруу татсан зүйл цахим сүлжээгээр маш их цацаж байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр хэрэв сонгууль Ардчилсан намд сөрөг байдалтайгаар болох юм бол нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо албан ёсоор анхааруулж байна" гэлээ.
https://ikon.mn/n/11ot
11ou
Сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 45.6 хувьтай боллоо
ikon.mn
06/26/2017 18:00:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 44, Улсын хэмжээнд 45.6 хувьтай байна. Аймгуудын дундаж 46.89. Хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг байсан. Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг байсан. 15:00 цагийн мэдээтэй харьцуулаад харвал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 15:00 цагийн байдлаар аймаг орон нутаг 43.3, хотын дундаж 42.7, улсын дундаж 43.07 хувьтай байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар мөн 15 цагийн байдлаар аймаг орон нутагт 61.5, хотод 47.03, нийт 57.03 хувь гэсэн мэдээтэй байжээ" гэв. Сонгуулийн ирц хүснэгтээр: ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/688887417963496/
https://ikon.mn/n/11ou
11ov
Э.Бат-Үүл: Шударга сонгуультай болохын төлөө тэмцэхийг уриалж байна
С.Бадрал, iKon.mn
06/26/2017 17:37:00
Гэрэл зургийг mpa.mn АН-ын сонгуулийн штабаас сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл өглөө. Тэрбээр “Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгуулийн хуулийг зөрчиж, хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай төрийн албан хаагчид үүнийг зогсоох талаар арга хэмжээ авах ёстой. Гэтэл зарим төрийн албан хаагчид хууль бус үйдэлд холбогдсон тухай мэдээлэл ирсэн. Тэдэнд анхааруулахад энэ бол Эрүүгийн хуулийг зөрчсөн маш хүнд гэмт хэрэг. Энэ бүгд холбогдох эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдийгөө хариуцлагад унагахгүйг хичээх хэрэгтэй. Сонгуулийг хууль зөрчиж явуулдаг, Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шударга сонгуультай болохын төлөө ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудыг фронт болон тэмцэхийн уриалж байна” гэлээ. Хэрвээ Үндсэн хуулийг зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно гэсэн юм. Энэ талаар тэрбээр “Би хариуцлагатайгаар хэлнэ. Гомдол, санал хуулийн дагуу шалгагдана. Тиймээс төрийн албан хаагчдлад дахин анхааруулъя. Төрийн эрхийг худалдах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцов. Хариуцлага нь маш хатуу шүү. Фронт болон нэгдэн дэмжихийг уриалж байна” хэмээлээ.
https://ikon.mn/n/11ov
11ox
Ц.Оюунбаатар: Бид жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ
Г.Мөрөн, iKon.mn
06/26/2017 19:23:00
Монгол Ардын Хувьсгалт Намаас 19:00 цагт шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар “Сонгуулийн үйл ажиллагаа улс орон даяар явагдаж байна. Гэхдээ Сонгуулийн үйл ажиллагаа хууль зөрчиж байгаа явдал хавтгайрч, зарим тохиолдолд хурц байдалд хүрээд байна. МАН-аас иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авч, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг асар их хэмжээгээр гаргаж байна. МАН иргэдийн саналыг 10,000, 50,000, 100,000 төгрөгөөр худалдаж авах явдал хэрээс хэтэрлээ. Бид бололцооныхоо хэрээр энэ байдлыг мөрдөж, үүний эсрэг тэмцэж байгаа. Сонгууль гэдэг зүйл утга учраа алдаж, авлигал төрийн хэмжээнд очжээ. Мөн нэг айлын нэр дээр илүү хүнийг бүртгэж, санал өгүүлсэн тохиолдол гараад байна. Тухайлбал, Дөчин Мянгатад нэг айлд гурван хүнийг нэмж санал өгсөн явдал гарсан. Бид сонгуулийн энэхүү луйврыг эсэргүүцэж, тэмцэх болно. Жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ. Ард иргэддээ хандаж хэлэхэд саналаа, Монголынхоо төрийг битгий худалдаарай. Эх орон, тусгаар тогтнолоо бодож, нэр төртэйгөөр, шударгаар саналаа өгөөрэй гэж ард иргэддээ уриалъя” гэлээ. Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй МАХН-ын хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан "Сая МАН-аас хэвлэлийн бага хурал зарлаж хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр манайх нэр цэвэр байхад АН мөнгө тараагаад тэр нь баригдлаа мэтээр ярьж байна. Баянгол дүүрэг дээр мөнгө тараасныг АН-ын хүмүүс илрүүлж цагдаагийн газарт шалгуулж байгаа. Нэг тэрбум 80 сая төгрөгийг Ховд, Увс, Баян-өлгий аймгуудад хаяглачихсан. Нэг хүнд 20,000 төгрөг өгөхөөр хуваарилсан байгаа юм. Улсын хэмжээнд ерөнхийлөгчид нэр дэвшигч 4 мянган шадар туслах, 10,000 ухуулагч ажиллуулах боломжтой. Өөрөөр хэлбэл нийтдээ улсын хэмжээнд нэг нэр дэвшигч 14,000 мянган шадар туслах, ухуулагч ажиллуулах эрхтэй. Тэгэхэд АН-ын удирдлага таван өөр мэдэгдэл хийж байна. АН-ын дарга бид ухуулагч нарынхаа цалинг өгөх гээд явж байсан гэж тайлбарладаг. Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй. АН, МАН-ын төлөөллүүд Баянхонгор аймагт МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нэрийг татуулсан учраас манайд саналаа өгөөрэй гэж зарласан тохиолдол хүртэл гарсан. Эрүүгийн цагдаагийн газарт зургаадугаар сарын 23-ны өдөр энэ талаар бичиг өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогооч" гэв.
https://ikon.mn/n/11ox
11oy
"Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа"
ikon.mn
06/26/2017 19:58:00
Гэрэл зургийг Mpa.mn Цагдаагийн Ерөнхий Газраас хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа П.Батбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуультай холбоотойгоор нийт 649 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Эдгээрийн 476 нь Улаанбаатар хотод 176 нь хөдөө орон нутагт гарсан . Ерөнхийдөө бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. Нийт ажиллаж байгаа сонгуулийн санал авах байрыг бид 7 хоногийн өмнөөс бүрэн хамгаалалтад авсан байгаа. Өчигдөр гэхэд 2,603 гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн. Эдгээр бусад дуудлагууд дээрээ ч ажиллаж байна. Дуудлага, гомдол дээр ажиллахад бүх бололцоог ханган байгаа алба хаагчдыг нэг талыг барилаа зэргээр янз бүрээр дүгнэж, сонгуулийн санал авах үйл ажиллагаа будлиантай, луйвартай, цагдаагийн байгууллага аль нэг талыг барьж байна гэсэн янз бүрийн мэдээ мэдээлэл явж байна. Одоогийн байдлаар цагдаагийн албан хаагч нэр дэвшигчдийн аль нэг талд ажиллаж байна гэсэн тохиолдол гараагүй. Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд, хуулийн хүрээнд гүйцэтгэж байгаа гэж хэлж болно. Ирсэн гомдол мэдээллээс жишээ дурдвал, Хан-Уул дүүрэгт иргэн Т-д давхар хуудас өгсөн байсан. Давхар олгогдсон хуудсыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байхад АН-ын гишүүн Энхбаяр, Эрдэнэчимэг нар бичлэг хийж, давхар саналын хуудас өгч байна гэдэг мэдээллийг олон нийтэд зарласан" гэлээ. Мөн "Аль нэг талыг барьсан мэтээр Цагдаагийн байгууллагын талаарх мэдээлэл их явж байгаад иргэд анхаарал болгоомжтой хандаж байгаа гэж найдаж байна. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн 360 мянга гаруй иргэн давхар бүртгэгдэн, санал өгөх гэж байна гэдэг мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Үүнийг ОӨУБЕГ-т хүсэлт тавьж, шалгуулахаар хүсэлт тавьсан. Ингээд шалгаж үзэхэд давхар иргэний үнэмлэх олгогдсон, давхар бүртгэгдсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй. Гэрэл зургийг Mpa.mn Жишээлбэл, АН-ын мэдэгдэлд Д.Оюунгэрэл гэх хүн хоёр өөр РД-тай байсан талаар мэдээлсэн нь хоёр ихэр, адилхан нэртэй, нэг хаяг дээр байдаг гэдэг нь нотлогдсон. Энэ мэтчилэнгээр бүх тохиолдлыг шалгаж үзэхэд хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдоод байна. 1,983 хэсэг дээр намуудын ажиглагч ажиллаж байгаа. Одоогоор энэ төрлийн дуудлага, мэдээлэл огт ирээгүй байна. Тал талын хяналттай байгаа учраас ямар нэгэн байдлаар давхардсан хүмүүс буюу царцаа гэж нэрлэгдэж байгаа этгээд санал өгөхгүй байгаа гэдэгт итгэлтэй байж болно" гэж байна. ЦЕГ-аас Нийгмийн сүлжээнд тавигдаж байгаа саналын хуудсын зургийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хяналтын тооллого хийх явцад зураг нь авагдсан байж магадгүй гэж үзэж байна. Харин одоогоор миний саналын хуудсын зургийг авчихлаа гэсэн гомдол мэдээлэл ирээгүй байна. "Иргэддээ хандаж хэлэхэд, намуудаас янз бүрийн гомдол ирж байгаа. Цагдаагийн байгууллага хурдан хугацаанд шалгаж, хуулийн хүрээнд шийдэхээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллага аль нэг намын талд ажиллаж байна гэх мэдээллийг тарааж байна. Сонгууль будлиантай мэт харагдуулах гэсэн мэдээллүүд ард иргэдийн сэтгэл зүйг тогтворгүй болгож, цагдаагийн байгууллагын эсрэг турхирах гэсэн үйлдлүүд их гарч байна. Бослого тэмцэлд уриалж байгаа мэдээлэлд ард иргэдийн болгоомжтой хандах, ул суурьтай хандахыг уриалж байна. Ард иргэд маань Цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлж, сонгуулийг амар тайвнаар өнгөрүүлэхийг хүсэж байна" гэж дэд хурандаа П.Батбаатар ярилаа. "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж байна" Мөн Булган аймагт болсон хэргийн талаар "Найдан овогтой Түвшинбаяр согтуугаар хоёр хүнийг зодож байна гэсэн дуудлага ирсэн. Одоогоор энэ хэргийг шалгаж байна. Сонгуультай холбоотой ирсэн гомдол мэдээллийг шалгах ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар иргэдийг хориогүй. Захиргааны хэргийг шийдвэрлэх үүднээс саатуулсан тохиолдол байгаа. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах, хурандаа Н.Ганбадрал “Сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд 151 гомдол ирсэн байна. Сонгуулийн хуулийг зөрчсөн, санал худалдаж авсан, мөнгө тараасан, танхайрсан зэрэг гомдол мэдээлэл байна" гэлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/688925557959682/
https://ikon.mn/n/11oy
11oz
МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар нэрээ татаагүй
Б.Ану
06/26/2017 19:57:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэрээ татсан гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан тэрбээр дараах мэдэгдлийг хийж байна. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сайнхүүгийн ГАНБААТАР намайг олон нийтэд " НЭР ТАТСАН" гэх худал мэдээлэл зохион байгуулалттайгаар тарааж байна. Иймд бидний холбогдолтой мэдээ мэдээллийг бидний албан ёсны хаягнаас авна уу. Сонголт тань мэргэн байг" гэж бичжээ. Шууд үзэх: https://www.facebook.com/ganbaatar.sainkhuu/videos/1592561947444904/
https://ikon.mn/n/11oz
11p
"Бэртэл авсан бол эмчилгээ хийлгэж, гам барих хэрэгтэй"
Б.Туул
11/07/2013 09:00:00
Сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа үүссэнээс болж ГССҮТ-д хандах хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Халтирч унах, эвгүй гишгэх зэргээс болж, зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс бэртэж, гэмтсэн үед юуг анхаарах, ямар хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасгийн эмч Б.Батзоригоос дараах зөвлөгөөг авсан юм. -ГССҮТ-д хандах иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэлээд өссөн гэж байсан. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч? -Манай эмнэлэгт өдөрт дунджаар 200 гаруй хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтээд ирж байна. Хүйтэн сэрүүний улиралд хүмүүсийн олонх нь хальтирч унасан гэх шалтгаантай ирдэг. Мөн орой үдшийн цагаар архидан согтуурснаас болж бусдын эрүүл мэндийг хохироосон, бие биеэ гэмтээсэн хүмүүс их ирдэг. Зарим тохиолдолд автын болон үйлдвэрлэлийн осол ирж байна. Гэхдээ ахуйн гэмтлүүд зонхилон тохиолдож байна. Ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадуур явж байгаад бэртэх нь их байна. Тиймээс иргэд хальтиргаа гулгаа эхэлж буй энэ үед хянуур болгоомжтой явах хэрэгтэй юм. Хальтирч унах, эвгүй гишгэх зэргээс болж, зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг гэдгийг санах хэрэгтэй. -Ер нь бэртэж, гэмтсэн үед иргэд хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ? -Замын түгжрэл, нийслэл дэх автомашины тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь, замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй жолооч, согтуугаар автомашин жолоодох, бүрэн бус техниктэйгээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандах хүмүүсийн тоог улам нэмэгдүүлж байна. Ясны бэртэл авсан, гэмтэж бэртсэн хүмүүс эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ гам сайн барих хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаториор боолт хийлгэж буй өвчтөн эмчийн зөвлөгөөг дагах нь ховор байдаг. Тиймээс хальтиргаа гулгаа ихэссэн үед иргэд анхаарал болгоомжтой явах, бэртэж гэмтсэн үед эмнэлэгт яаралтай хандах нь чухал. Гэмтлийн эхэнд үе мөч хавдаж, хавагнах хүндрэл гардаг. Харин хаван бүрэн гүйцэд буусны дараа шохойн бэхэлгээг хийх ёстой. Заримдаа шохой хатахдаа загатнах, үрэх зэрэг таагүй байдал үүсдэг. Гэсэн ч энэ үед шохойг хугацаанаас нь өмнө авах, эсвэл дур мэдэн богиносгох зэргээр оролдож болохгүй. Хаван буух үед шохой өөрөө суларч эхэлдэг. Хэрэв таны гар, хөл чилж өвдөөд байвал дээш нь сойх аргыг хэрэглээд үз. Гараа хүссэн хугацаагаараа сойж болно. Харин хөлөө 20-30 см орчим өндөрт байрлуулах нь тохиромжтой байдаг. -Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс гар, хөл хугарах үед чиг тавьж боодог. Энэ үед юуг илүү анхаарах хэрэгтэй вэ? -Боолт тавиулсны дараа гар, хөлийн хуруугаа сайтар ажиглах хэрэгтэй. Боолтыг буруу хийсэн үед хуруунууд хавдаж, хөхрөх, чинэрч бадайрах, цайх шинж илэрдэг. Энэ үед эмчдээ яаралтай хандах хэрэгтэй. Харин оёдол тавиулсан өдөртөө шархны орчимд хуурай, мөсөн жинг 10-15 минутын хугацаатай тавихыг зөвлөж байна. Жинг тавих хугацаандаа 15-20 минутын завсарлага авч болох юм байна. Ингэснээр цусан хангамжийг алдагдалгүй болгодог. -Ясны бэртэлтэй үед хүмүүс исгэлэн зүйл хэрэглэж болохгүй гэдэг ч үнэндээ ямар хоол, хүнс хэрэглэхээ сайн мэддэггүй. Тиймээс энэ тухай зөвлөгөө өгөөч? -Ясны бэртэлтэй үед хор багатай хонь, үхрийн махтай хоол идэх хэрэгтэй. Энэ нь алдагдсан энерги, уургийг нөхдөг. Түүнчлэн сүү цагаан идээ, арвай будаа, шинэ хүнсний ногоо зэрэг шим тэжээлтэй хүнс хэрэглэх нь зүйтэй. Исгэлэн тараг, айраг, архи, шар айраг болон хийжүүлсэн ундаа уухыг хориглодог. Эдгээр бүтээгдэхүүн нь шарх сэдрээх, эдгэрэлтийн явцыг удаашруулдаг. Буруу бэлдсэн ангийн мах ч бас хор болох нь бий. Мөчдийн тогтворгүй хугаралттай өвчтөн аль болох чөлөөтэй, чийг даадаггүй, агаар сайн нэвтэрдэг хувцас өмсөхийг зөвлөж байна.
https://ikon.mn/n/11p
11p0
ФОТО: Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө
Б.Ану
06/26/2017 20:41:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянзүрх дүүргийн Нэгдүгээр хорооны санал авах байран (48-р сургууль) дээр очиж саналаа өглөө. Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр дуусч байна. Нийт 2 сая орчим иргэн монгол орон даяар саналаа өгөх юм байна. Иргэд маань тэр дундаа залуучууд идэвхтэй санал өгөөрэй. Монголчууд ялна гэдэгт итгэж байна. Гэрэл зургийг Mpa.mn Н.Түвшинбаяр аварга хүн зодох хэрэгт оролцоогүй. Өөрийнхөө нутагт жудо бөхийн холбооны ерөнхийлөгчөө сонгох ажилд оролцоод явж байгаа. Энэ мэтийн цуурхалд манайхан цензуртай ханддаг болсон болов уу? Хар тамхитай холбоотой асуудал манайх шиг оронд хүндрэлтэй асуудал. Мөрийн хөтөлбөр дээр энэ талаар тодорхой заасан байгаа. Залуусыг спортоор хичээллэхийг уриалж байна" гэв Фото Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/11p0
11p1
Сонгуулийн ажиглалтын талаарх мэдээллийг маргааш 14:30 цагт хийнэ
Б.Ану
06/26/2017 21:21:00
Гэрэл зургийг MPA.mn Маргааш буюу 6-р сарын 27-ны 14:30 цагт Холидэй Инн зочид буудал (Самбуугийн гудамж 24)-ын хурлын танхимд хэвлэлийн бага хурал болох талаар Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцож сонгуулийн урьдчилсан үнэлэлт, дүгнэлтээр мэдээлэл хийнэ.
https://ikon.mn/n/11p1
11p2
"Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна"
Б.Ану
06/26/2017 22:01:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөөд байна. Өнөөдөр өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл нийт 1,968 санал авах байранд иргэд, сонгогчид саналаа өглөө. 2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 66.5 хувьтай байсан юм. Яг одоо Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн үр дүнг шууд дамжуулж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “22:00 цагийн байдлаар ирцээ авч, нэгтгэж дууслаа. Ирцийг одоогийн байдлаар утсаар авч байна. Харин санал хураалтын мэдээ автомат системээр дамжуулж байгаа. Ирцийн мэдээг санал авах байраас аваад, аймаг дүүрэг нэгтгээд СЕХ-нд ирүүлж байгаа. Тиймээс ирцийн мэдээ удаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. СОНГУУЛИЙН ИРЦ ХҮСНЭГТЭЭР: Мөн "Бид энэ дүнг маргааш дахин нягталж шалгана. Эцсийн дүнг сонгуулийн дүнтэй хамт гаргана. Энэ дунд дүнгээ ирүүлж амжаагүй хэсэг байгаа. Жишээлбэл, Ховд аймгийн Үенч сумаас дүн ирээгүй байна. Урьдчилсан дүн учраас дутуу хэсгийн дүн орж ирэхээр өөрчлөлт орно. Санал хураалтын дүнг шууд харуулж байгааг та бүхэн харж байгаа байх. Үлдсэн 148 санал авах байраас дүн ирээгүй байна. Монгол Улсын хэмжээнд сүлжээнд холбогдоогүй 200 гаруй санал авах байр бий. Тэгэхээр ойр сүлжээтэй газар машинаар очиж, дүнгээ дамжуулах, хол хэсэг нь маргааш өглөө нь дүн мэдээгээ ирүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд бүх аймгийг сүлжээнд холбогдож амжаагүй байна. Сумын хэмжээнд сүлжээнд холбогдсон. Багийн хэмжээнд холбогдож амжаагүй байна. 1,983 хэсэг байгаа гэж зарласан. Гадаадад байгаа сонгогчдын тооллогыг 1,984-р хэсэг тоолж байна. Санал тоолох 10 машиныг тавьсан. 4,800 гаруй хүний саналыг тоолж байгаа" гэлээ. "Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураана" Гэрэл зургийг Mpa.mn Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхын санал нь 50%+1 юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ" гэлээ. "Гараар давхар тоолох ажил буюу техникийн тооллого эхэлсэн байгаа. Өглөө гэхэд дуусна. Түрүүчээсээ дуусаад шөнөдөө мэдээгээ ирүүлнэ. Техникийн тооллогыг энэ удаад нийт санал авах байрын 50 хувьд нь хийнэ гэж шийдвэрлэсэн байгаа" гэж Ч.Содномцэрэн дарга хэллээ. Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд ирц 66.54 хувь байна. ШУУД ҮЗЭХ: №2 https://www.facebook.com/iKonNews/videos/689013121284259/ №1 https://www.facebook.com/iKonNews/videos/688992471286324/
https://ikon.mn/n/11p2
11p3
ФОТО: Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг тоолж байна
Г.Мөрөн, iKon.mn
06/26/2017 22:11:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт өндөрлөж, Сонгуулийн Ерөнхий Хороонд гадаадын орноос санал өгсөн иргэдийн саналыг тоолж эхэллээ. Энэ сарын 10, 11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалт эхэлсэн юм. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож, саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлсэн. Тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн юм. Фото Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/11p3
11p4
С.Ганбаатар нэр дэвшигчийн дэмжигчид СЕХ-нд ирж эсэргүүцэл илэрхийлж байна
ikon.mn
06/27/2017 01:26:00
С.Ганбаатар нэр дэвшигчийн дэмжигчид СЕХ-нд ирж эсэргүүцэл илэрхийлж байна. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689091594609745/
https://ikon.mn/n/11p4
11p5
Х.Баттулга: Намайг дэмжсэн бүх Монголчууддаа баярлалаа
Б.Ану
06/27/2017 01:45:00
Гэрэл зургийг MPA.mn Ардчилсан Намаас мэдээлэл хийлээ. Х.Баттулга "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн өрсөлдлөө. Урьдчилсан дүнг бид харлаа. Намайг дэмжсэн бүх Монголчууддаа, журмын нөхөддөө баярлалаа. Удахгүй дараагийн шатны сонгууль зарлагдах юм шиг байна. Монголчууд, Монгол ялна аа гэж хэлмээр байна" гэв. ВИДЕО ҮЗЭХ:
https://ikon.mn/n/11p5
11p6
Гадаадаас саналаа өгсөн сонгогчдын дийлэнх нь Х.Баттулгыг дэмжжээ
Б.УЧРАЛ, iKon.mn
06/27/2017 02:34:00
Сонгуулийн Ерөнхий Хороон дээр яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байгаа Монголчууд саналаа өгч, эрхээ эдэлдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харахад гадаадад байгаа сонгогчдын дийлэнх нь буюу 2,979 иргэн Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад саналаа өгчээ. Үүний дараа М.Энхболдод 995 хүн, С.Ганбаатарт 740 хүн саналаа өгсөн байна.
https://ikon.mn/n/11p6
11p7
Хариултгүй асуултууд
З.Боргилмаа
06/27/2017 08:19:00
-Тэгвэл нэр дэвшигчдийн талаарх тэр бүх хариултгүй асуултуудад ХЭН хариулт өгөх ёстой байсан бэ? Зарим асуултуудад лав нэр дэвшигчид биш ЭРХ бүхий байгууллагууд хариулт өгөх ёстой байв- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит долоо дахь удаагийн сонгууль болоод дууслаа. УИХ-д суудалтай гурван намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид маань Яг юуг санал болгосон бэ? Юу амласан бэ? Хэнийг нь чухам юунд үндэслэн Та дэмжсэн бэ? Иргэн Та сонголтоо хийхийн тулд нэр дэвшигчдээс олон зүйлийг асуух хэрэгтэй байсан байх. Х.Баттулга Та “Талх чихэр”, “Max импекс” ХК-ийг яаж хувьчилж авсан бэ? М.Энхболд Таны 60 тэрбумын бичлэг эвлүүлэг юм бол эх хувилбар нь яг ямар болохыг хэлээч? С.Ганбаатар Таны хандивт авсан 50 сая вон нэр татах үндэслэл мөн үү? Гэх мэт асуултууд сонгогчдын хувьд эцсийн мөч хүртэл хариултгүй байсаар 18 хоног дуусчихав. Сонгуулийн сурталчилгаа дуусах мөчид болж өнгөрсөн ТВ мэтгэлцээнд нэр дэвшигчдэд хаяглан ирүүлсэн асуултууд олны шүүмжлэлийн бай болж байгаа нь зүйн хэрэг ч гэлээ үнэндээ сонгогчид юун бодлого ярих манатай, энэ хэд хоногт бөмбөгдүүлсэн хар бараан мэдээллийнхээ үнэн мөнийг дэнслэх хэмжээнд толгой нь эргэчхээд байгаагийн л тусгал байлаа. Нам, намын пиарчид маш олон замбараагүй, хариултгүй асуултуудыг нийгэмд шидчихээд тэдгээрт нь сонгогчид хариулт олох, тунгааж бодох хугацаа олгохгүйгээр шууд бодлого ярина гэвэл угаасаа бүтэхгүй зүйл байв. Хар, бараан гүтгэлэг, гутаалт, хий хоосон сүржигнэл тодорхой хугацааны дараа хөөс нь дарагдаж, хүмүүс тийм зүйлд автахааргүй болсны дараа л нэр дэвшигчид бодлогоор мэтгэлцдэг бололтой. Манайх шиг “муухай” улстөрчидтэй, “муу” пиарчидтай улсад 18 хоногт сонгогчид яагаад ч бодлого шүүх хэмжээнд мэдээлэлжиж амжихгүй, нэр дэвшигчдийн талаарх элдэв цуунд хариу сонсож мухарлах гэсэн “гэнэн” үе дээрээ л саналаа өгөх болж байгааг “бодлогын" болж чадаагүй мэтгэлцээн харуулсан. Тэгвэл нэр дэвшигчдийн талаарх тэр бүх хариултгүй асуултуудад ХЭН хариулт өгөх ёстой байсан бэ? Зарим асуултуудад лав нэр дэвшигчид биш ЭРХ бүхий байгууллагууд хариулт егөх ёстой байв. Жишээ нь, Х.Баттулга Та гэр бүлээ танилцуулаач гэсэн асуултыг сурталчилгааны төгсгөл дээр сонгогчид өөрөөс нь асуугаад байж байх нь учир дутагдалтай. Иргэдийн элдэв таамаг, цуурхлыг дагуулаад байсан “гэр бүлийн байдал”, “боловсролын байдал” гэх зэрэг асуултыг нэр дэвшигчийн анкетыг нягтлан хүлээж авсан Сонгуулийн Ерөнхий хорооноос асуух ёстой, хариултыг ч тэд бэлтгэх ёстой байв.Түүнчлэн МАН-ын нэр дэвшигчийн нэр холбогдсон 60 тэрбумын бичлэгийг "эвлүүлэг болохыг тогтоосон” аль жилийн өмнө тогтоосон хууль, хяналтын байгууллага “яагаад” ингэж тогтоосноо тайлбарлах. АН-ын нэр дэвшигч Х.Баттулга төмөр замын гэх 200 сая ам.долларын хэрэгт шалгагдаж байгаа эсэх, яллагдагч хэвээр эсэхийг, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын авсан гадаад иргэний хандив нэр татуулах үндэслэл мөн эсэхийг мөн л хууль, хяналтын байгууллага, СЕХ нийтэд үнэн зөвөөр нь хэн нэгний асуулт, шахалт шаардлагагүйгээр мэдээлэх үүрэгтэй байсан. Яагаад гэвэл тэдний нэр дэвших чадамжтай эсэхийг хуулийн хүрээнд олгогдсон эрхийнхээ дагуу хянан нягталж, улмаар зөвшөөрсөн шийдвэрийг гаргасны хувиар тэдгээр байгууллагууд шийдвэрээ хамгаалах, олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй байх талаар социологичид хөндөж байна. Цаг цагт нь эрх, үүрэг бүхий байгууллагууд хариултыг нь өгч чадаагүй, эсвэл хүсээгүй үй түмэн асуултууд сүүлийн 30-аад жилд хэтэрхий их хураажээ. Өмч хувьчлал 90-ээд онд ямар нөхцөлд яаж явагдсан, яагаад одоогийн эздэд очсон, үгүй гэхэд өнгөрсөн жилүүдийн хямрал, уналт хэний Засгийн газрын ямар шийдвэрээс үүдсэн, яагаад ийм үр дагаварт хүрснийг улстөржилтгүйгээр буюу улстөрчдийн амнаас биш мэргэжлийн байгууллага, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр иргэд сонсохыг хүсэж байна. Захиалгагүй, мэргэжлийн судалгааны байгууллагууд хэрэв хөл дээрээ босдог бол хийх ажил их байна. Өнгөрсөн хугацаанд асуулт болгонд улстөрчид л өөрсдийнхөө популист буюу хагас нь үнэн хариултыг өгч, биднийг хуурсаар иржээ. Хариулт нь олдохгүй байгаа аливаа асуулт хар аяндаа хардлага, сэрдлэгийг дагуулж, энэ хэрээрээ иш мухаргүй элдэв таамаг руу хөтөлдөг. Таамаг бол таамаг. Үнэний ор хэдэн хувьтай байхаас үл хамааран цуурхал болж ам дамжсаар эцэстээ “худлыг мянга давтвал үнэн болж хувирдаг” ёсоор хэзээ нэг өдөр тодорхой болох жинхэнэ ҮНЭНИЙ орыг эзэлж орхидог бололтой. Үнэнд нэгэнт зай үгүй болсон учраас тэр үнэнд итгэхээсээ итгэхгүй нь их. Яг л чөтгөрийн тойрог гэдэг шиг хардлага, таамаг, цуурхал араас араасаа залгасаар эцэст нь монголчууд нэгэн нэгэндээ итгэхээ байж, .итгэлгүйгээсээ болоод хагарал, хуваагдалдаа хүрч эвээ гээсэн юм шүү.
https://ikon.mn/n/11p7
11p8
Өмнөд Солонгос юуны учир хойдууддаа Олимпын шигшээгээ нэгтгэх санал тавив?
Э.Мөнхзаяа
06/27/2017 08:40:00
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пёнчаны өвлийн Олимпын наадмын нээлтэд хоёр Солонгосын шигшээ багийг нэг далбаан дор нэгтгэж оролцуулах саналыг Пхеньянд тавьжээ. Сөүл улс төрийн бус, хүмүүнлэг, эдийн засаг, спортын салбарт хамтран ажиллах замаар “нарны илч” тактикаа хэрэгжүүлж, Пак Кын Хэгийн үед тасарсан хоёр Солонгосын харилцааг дахин сэргээнэ гэж найдаж буй аж. Тэгвэл Мүн Жэ Ин хойгт “нарны илч”-ийг оруулж чадах болов уу? Сөүлээс 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпын наадамд Хойд Солонгосын шигшээг оролцох санал тавьжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн байна. Үүнээс гадна тэрбээр нээлтийн ёслолын ажиллагаанд хоёр Солонгосын багуудад нэгдэж орох санаачилга дэвшүүлжээ. “Би спортын энх тайвныг тогтоогч хүчинд итгэдэг. Хойд Солонгосын төлөөлөгчид Пёнчанд болох өвлийн Олимпын наадамд оролцох нь Олимпын үнэ цэнэ болох найрамдал, нөхөрлөлийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно” хэмээн Өмнөд Солонгосын төрийн тэргүүн мэдэгджээ. Тэрбээр саяхан Өмнөд Солонгосын Мужу хотод болсон таеквондогийн , олон улсын аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгосын төлөөлөгчид оролцсонд баяр хүргэх үеэрээ Өмнөд, Хойд Солонгосын Олимпын шигшээ багийнхан өмнө нь буюу 2000 оны зуны Олимпын наадмын нээлтэд хамтдаа оролцож байсныг дурссан аж. Анх удаа биш Сөүл БНАСАУ-тай улс төрийн хувьд биш юм аа гэхэд спортын салбарт эвлэрэхээр шийдсэн нь энэ бололтой. Үүнээс өмнөхөн Өмнөд Солонгосын Засгийн газар хоёр улсын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багийг нэгтгэх, түүнчлэн ирэх өвлийн Олимпыг зохион байгуулах замд Хойд Солонгосын Масикрён амралтын газрыг оруулах санал тавьж байсан юм. Ер нь БНАСАУ, Өмнөд Солонгосын шигшээгийнхэн аливаа тэмцээн наадамд хамтран оролцож байсан уламжлал бий. Тухайлбал, хоёр орны тамирчид 2002 онд Пусанд, 2006 онд Дохад Азийн зуны наадмын нээлт, түүнчлэн 2007 онд Хятадад өвлийн Олимпын наадмын нээлтэд хамтдаа оролцож байсан түүхтэй. Гэвч хоёр Солонгосын харилцаа муудсанаас болж спортын салбар дахь хамтын ажиллагаа нь тасалджээ. Ялангуяа 2013 оны хоёрдугаар сараас 2017 оны гуравдугаар cap хүртэл Өмнөд Солонгосыг тэргүүлж байсан Пак Кын Хэгийн үе хамгийн хүнд, хэцүү нь байсан гэж хэлэхэд болно. Түүнийг төрийн эрхэнд байх хугацаанд хоёр Солонгосын эмзэг харилцаа үгүй болжээ Шинжээчдийн үзэж буйгаар Пак Кын Хэ хэтэрхий хатуу бодлого явуулж байсан нь ч огцроход нь нөлөөлсөн гэнэ. Учир нь экс Ерөнхийлөгч БНАСАУ-тай харилцаагаа таслаад зогсохгүй Хятадтай муудаж, үүний улмаас Хятад улс эдийн засгийн бичигдээгүй хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Урагш ахих алхам Тавдугаар сарын сонгуульд ялалт байгуулсан Мүн Жэ Иь хөрш орнуудтайгаа сүүлийн жилүүдэд хурцдаад байсан харилцаагаа зөөлрүүлэх бодлого баримтална гэж амлан гарч ирсэн билээ. Тиймээс ч тэр сонгуулийн амлалтаа биелүүлэхийг хичээж ажиллаж байгаа нь энэ юм. Бас нэг сонирхолтой зүйл нь Мүн Жэ Ин БНАСАУ-ыг бүрэн цөмийн зэвсэггүй болох ёстой гэж шаардахгүй байгаа юм. Харин Пхеньяныг цаашид л пуужин, цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Тэрбээр Солонгос хоорондын нэгдүгээр дээд хэмжээний уулзалтын 17 жилийн ойгоор үг хэлэх үеэрээ “Хэрвээ Хойд Солонгос цөмийн болон пуужингийн нэмэлт өдөөн хатгалга хийхээс татгалзах юм бол бид Хойд Солонгостой ямар ч нөхцөлгүйгээр яриа хэлэлцээнд орох болно гэдгийг тодорхой мэдэгдэж байна. Хойд Солонгосын зүгээс эерэг хариултыг шаардаж байна” хэмээжээ. Түүнчлэн Мүн Жэ Ин Хойд Солонгостой харилцаагаа хэвийн болгохын тулд бүхий л хүчээ дайчлахаа амласан юм. “Нарны илч”-ийн гол санаа Мүн Жэ Ин сонгуулийн сурталчилгааныхаа үеэр БНАСАУ-д “нарны илч"-ийн тактикийг эргүүлэн авч ирнэ гэж амласан билээ. Энэхүү гол санааг гаргасан хүнээр Нобелийн энх тайвны шагналт, 1998-2003 онд БНСУ-ыг удирдаж байсан, тус улсын найм дахь Ерөнхийлөгч Ким Дэ Жүн бичигддэг. “Нарны илч" нь Хойд, Өмнөд Солонгосыг эдийн засгийн үндсээр алгуурхан ойртож дотносох бодлого юм. Ингэхдээ улс төрийн асуудлыг огт хөндөхгүй гэж тусгажээ. 2000-аад оны эхээр Пхеньян өмнөдийн энэ санаачилгад тун сэжиглэнгүй ханддаг байсан юм. Гэвч Пхеньян, Сөүл аажим аажмаар харилцан хамтран ажиллаж эхэлсэн билээ. Ингээд 2000 онд Ким Дэ Жүн Пхеньянд айлчлал хийж, Хойд Солонгосын удирдлагуудтай хэлэлцээ хийсэн нь түүхэн үйл явдал болсон. Хоёр улс хамтын хүчээрээ зэвсэггүй бүсээс хэдхэн километрийн зайд Кэсоны аж үйлдвэрийн парк байгуулсан юм. Тус парк 2004 онд нээгдсэнээс хойш Өмнөд Солонгосын 15 том компани үйлдвэрлэлийн салбараа нээж, жижиг, дунд үйлдвэрийн 100 гаруй байгууллага хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болжээ. Тааварлахын аргагүй үйл явц Тэгвэл өдгөө Сөүлийн санаачилгыг БНАСАУ-ын одоогийн удирдагч хүлээн авна гэж хэлэхэд хүнд. Хэдийгээр Пхеньян БНСУ-тай хамтын ажиллагаа явуулахыг эрмэлздэг гэж мэдэгддэг ч бүс нутаг дахь цэрэг, улс төрийн байдал энэ харилцааг үгүй болгож мэдэх юм. Хойд Солонгос бол гадаад бодлогын хувьд тааварлахын аргагүй улс. Тэд өмнөдийнхний саналыг хүлээн зөвшөөрч магадгүй ч эцсийн мөчдөө цөмийн ээлжит туршилт зэрэг ямар нэгэн үйл явдлаас болж шийдвэрээ эсэн харж ч болзошгүй. Харин Олимпод хамтдаа оролцохоор болбол энэ нь хэлэлцээрийн чухал алхмын нэг, магадгүй зургаан талт яриа хэлэлцээрийн эхлэл болж мэднэ. Үүний үр дүнд Кэсоны аж үйлдвэрийн бүс ч эргээд сэргэж болзошгүй. Ийм нэгдэл нь сүүлийн 10 жилд тохиогоогүй бэлгэ дэмбэрэлтэй мөч байх бөгөөд хойг даяар итгэл найдвар сэргэх юм.
https://ikon.mn/n/11p8
11p9
Оросууд Евразийг бүхэлд нь давуулж пуужин харважээ
Р.Төмөр, ikon.mn
06/27/2017 08:40:00
Оросын шумбагч хөлөг Норвегийн ойролцоох Баренцийн тэнгисээс Алс Дорнодын Камчаткийн хойг хүртэл пуужин харваж амжилттай туршсан тухай ОХУ-ын батлан хамгаалахын яам өчигдөр мэдээлжээ. Яамны мэдэгдэлд “Баренцийн тэнгис дэх Борей ангиллын стратегийн шумбагч хөлөг Юрий Долгорукий дээрээс тив хоорондын Булава баллистик пуужинг Камчатка дахь бай руу амжилттай харвалаа” гэсэн байна. Төлөвлөгөөний дагуу пуужинг усан доор байрлах шумбагч хөлгөөс харвасан гэжээ. Мөн төлөвлөсөн зайг амжилттай туулж, байгаа оносон тухай мэдээлсэн байна. 9,300 км зай туулах чадвартай Булава пуужин ОХУ-ын Азийн хэсгийг туулахын тулд 4,600 км замаар аялсан гэнэ. “Юрий Долгорукий” нь 2008 онд зэвсэглэлд шилжсэн, Оросын Хойд Тэнгисийн флотод багтдаг, Борей ангиллын дөрөв дэхь үеийн шумбагч хөлөг юм. Нийтдээ 16 тив хоорондын баллистик Булава пуужин тээвэрлэх чадалтай уг шумбагч нь Оросын тэнгисийн хүчний цөмийн гол зэвсэг болох ирээдүйтэй гэгддэг. “Юрий Долгорукий” шумбагчаас гадна Орост ийм ангиллын өөр хоёр хөлөг байдаг. Мөн тавыг нэмж гаргахаар үйлдвэрлэж байгаа. 2020 онд ОХУ таван Борей ангиллын шумбагчтай болох зорилготой гэнэ. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/11p9
11pa
Сонгуулийн Ерөнхий Хороо 11:30 цагаас мэдээлэл хийнэ
А.Төгөлдөр, iKon.mn
06/27/2017 10:29:00
Гэрэл зургийг mpa.mn эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 10:29 2017/06/27 Сонгуулийн Ерөнхий хороо 11:30 цагаас өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц, урьдчилсан дүнг танилцуулах юм байна. 14:30 цагаас Холидэй Инн зочид буудал (Самбуугийн гудамж 24)-ын хурлын танхимд Олон улсын ажиглагчид сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулна. 08:47 2017/06/27 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр явагдаж өндөрлөлөө. Сонгуулийн ирц улсын хэмжээнд 66.54 хувьтай байсныг Сонгуулийн Ерөнхий хорооноос өчигдөр орой мэдээлсэн. Харин гурван нэр дэвшигчийн авсан саналын дүнг тус байгууллагаас урьдчилсан байдлаар олон нийтэд мэдээлнэ. Одоогоор цаг нь тодорхойгүй байна. СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс 2017.06.27-ны 07:50 цагт утсаар авсан мэдээллээр Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай гэсэн гурван аймгийн дүн бүрэн ирээгүй байгаа аж. Эдгээр аймгуудаас дүн мэдээ авсны дараа сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар зарлах юм байна. 10:29 2017/06/27 Сонгуулийн Ерөнхий хороо 11:30 цагаас өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц, урьдчилсан дүнг танилцуулах юм байна. 14:30 цагаас Холидэй Инн зочид буудал (Самбуугийн гудамж 24)-ын хурлын танхимд Олон улсын ажиглагчид сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулна.
https://ikon.mn/n/11pa
11pb
Д.Баярмаа: Шинэчилсэн журмаар бичил уурхайчид 3,500 см3 тоног төхөөрөмж ашиглахаар зохицуулсан
Н.Батзаяа, Монголын мэдээ
06/27/2017 08:48:00
Өнгөрсөн тавдугаар сард Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Баярмаатай ярилцлаа. -Юуны өмнө “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Танай холбоонд одоогийн байдлаар хэчнээн бичил уурхайчид бүртгэлтэй байна вэ? -“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” 2013 оны тавдугаар сарын 2-нд байгууллагдснаас хойш орон нутагт бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, бодлого боловсруулагчдад тэдний дуу хоолойг хүргэх, хариуцлагатай бичил уурхайн талаар олон нийтэд эерэг ойлголт өгөх зэргээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр улс орон зах зээлийн нийгэмд шилжихэд улсын үйлдвэрүүд хаалгаа барьж, үйлдвэрийн олон ажилчин ажилгүй, орлогогүй болж хоцорсон. Тухайн үед ажилгүйдлийн тоо огцом нэмэгдсэн. Мөн 2000-аад оны эхээр улсын хэмжээнд жил дараалсан хүндхэн зуд турхан болж, олон малчид амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдсан. Эдгээр шалтгаануудын улмаас гэр бүл, үр хүүхдээ тэжээж, амьжиргаагаа залгуулах гэсэн иргэд хувиараа ашигт малтмал олборлож эхэлсэн байдаг. Тэдгээр иргэд нь хүмүүсийн хэлж заншсанаар “нинжа” нар. Сүүлийн үед “нинжа” нарыг хувиараа ашигт малтмал олборлогч буюу “ХАМО” иргэд гэж нэрлэж байна. “ХАМО” болон “бичил уурхай эрхлэгчид” маш их ялгаатай. Бичил уурхайчид бол холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулалтад орж, тухайн сумынхаа Засаг даргатай гэрээ байгуулан, албан ёсоор дүгнэлт нь гарсан газар аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа хүмүүсийг хэлнэ. Мөн тухайн газартаа олборлолт явуулаад, нөхөн сэргээлтээ өөрсдөө хийн буцааж хүлээлгэн өгдөг. Хариуцлагатай бичил уурхайчдын талаар олон сайн туршлага бий болоод байна. Манай “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” (МБУНДХ) нь өөрийн сургагч багш нартай ба сургагч багш нараараа дамжуулан гишүүн бичил уурхайчдадаа үйлчилгээ үзүүлэхээс гадна ХАМО иргэдийг зохион байгуулалтад оруулах, албажуулах талаар тэдэнд хүрч ажиллаж байна. Өнгөрсөн 2016 оны хувьд бид бүхэн нийт 4,000 гаруй ХАМО иргэдэд хүрч сургалт явуулан, холбогдох мэдээ, мэдээллийг өгсөн. Одоогийн байдлаар манай дээвэр холбоонд гишүүнчлэлтэй 15 аймгийн 45 сумын 69 бичил уурхайн байгууллагын 6,000 гаруй бичил уурхайчин байдаг. Манай дээвэр холбооны гишүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. -Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэхүү журам бичил уурхайчдын үйл ажиллагаанд хэр өгөөжтэй журам болов? -Маш их өгөөжтэй журам батлагдлаа гэж бичил уурхайчид харж байна. Учир нь тус журмын өөрчлөлтөд бичил уурхайчдынхаа саналыг авч манай МБУНДХ-оос холбогдох төрийн байгууллагуудад хүргэж ажиллаж ирсэн. Бичил уурхайчдын санал энэ шинэчлэгдсэн журамд орж батлагдлаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яаман дээр байгуулагдсан журмыг шинэчлэн сайжруулах ажлын хэсэгт бичил уурхайчдын төлөөллийг оруулан бидэнд өөрсдийн санал бодлоо хуваалцаж нөхцөл байдлаа ойлгуулахад дэмжиж ажилласан бүх байгууллага, хүмүүстээ баярласнаа илэрхийлж байна. Үүнийг бичил уурхайчид бид маш том амжилт гэж харж байна. Одоо бид өөрсдөө журмын хүрээнд үйл ажиллагаагаа улам хариуцлагажуулж ажиллах ёстой. Шинэчлэгдэн батлагдсан энэхүү журмын хүрээнд бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна гэсэн байгаа. Хоршоо болон нөхөрлөлийн зохион байгуулалтад орж хуулийн этгээд болсноор өөр төрлийн бизнес эрхлэх, санхүүгийн байгууллагатай харилцах зэрэг давуу талууд нэмэгдэж байгаа юм. Мөн бүртгэгдээгүй нөхөрлөл нь өмнө нь таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагддаг байсан бол энэ шинэчлэгдсэн журмаараа есөөс доошгүй хүн байгуулдаг болсон нь мөн нэг давуу тал болоод байна. Бичил уурхайчдын хамгийн ихээр талархан хүлээн авч байгаа нэг өөрчлөлт бол бичил уурхайд ашиглагдах тоног төхөөрөмжийн хүчин чадал долоо дахин нэмэгдсэн явдал юм. Бичил уурхайд ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар бичил уурхайчид маань олон жил ярьж, саналаа холбогдох байгууллагуудад хүргэж ирсэн. Өмнө нь 500 см3 багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмж ашигладаг байсан. Харин одоо шинэчлэгдсэн журмын хүрээнд нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хоёроос доошгүй механизмыг ашиглах боломжтой боллоо. Бичил уурхай эрхлэх нь харьцангуй хүнд хөдөлмөр. Бичил уурхайчдын саналыг тусгасан, эрх ашгийг хүндэлсэн хэд хэдэн заалтууд орсон шинэчлэгдсэн журам батлагдсанд бид бүхэн маш их баяртай байна. Түүнчлэн өмнө нь тухайн сумынхаа Засаг даргаар уламжлан бичил уурхайн зориулалтаар газар авах хүсэлтээ бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүд Ашигт малтмал, газрын тосны газарт явуулдаг байсан. Одоогийн шинэчлэгдсэн журмаар тухайн орон нутагт зохион байгуулалтад орсон (дээр дурьдсанчлан бүртгэгдээгүй нөхөрлөл, нөхөрлөл, хоршоо) бичил уурхайчид саналаа сумын Засаг даргаар дамжуулан аймгийн Засаг даргад хүсэлтээ хүргүүлнэ. Тухайн аймгийн Засаг дарга бичил уурхайн зориулалтаар ашиглах газрын хүсэлтээ холбогдох дагалдах материалуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. Хэрэв АМГТГ-аас боломжтой гэсэн дүгнэлт гарвал, уг дүгнэлтийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн ажлын 10 хоногийн дотор шийдвэр гаргадаг болсон. Үүний дараагаар орон нутагт байгаа зохион байгуулалтад орсон бичил уурхайчидтай гэрээ хийснээр тухайн газрын бичил уурхайн зориулалтаар ашиглах боломж бүрдэнэ. Бичил уурхайд хариуцлагын тогтолцоо их чухал. Үүнийг ч гэсэн шинэ журамдаа тусгасан байна лээ. Хэрвээ та хууль, журмын хүрээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа л бол тухайн орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж татвараа төлөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлаа хангаж ажиллах, олборлосон газраа эргээд нөхөн сэргээх зэргийг хариуцлагатайгаар хийх л хэрэгтэй. -Бичил уурхайн талаарх иргэдийн ойлголт муу байдаг гэлээ. Үүнээс болж хуулийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдол байдаг уу. -Тийм тохиолдол олон бий. Ер нь хаана алт гарна, тэр сургаар тухайн газарт бөөгнөрөл үүсэх нь элбэг. Хэн бөөгнөрөл үүсгэж байна вэ гэвэл өмнө нь миний хэлсэнчлэн нөгөө зохион байгуулалтад ороогүй, хаа дуртай газраа ухаж явдаг, эргээд нөхөн сэргээлтээ хийдэггүй нинжа буюу ХАМО иргэд ихэнхдээ байдаг. Тэдгээр ХАМО иргэдийн хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагаа нь холбогдох хууль журмын хүрээнд тухайн нэг газартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдыг буруугаар ойлгоход нөлөөлдөг. Тиймээс бөөгнөрөл үүссэн газарт төр өөрөө хяналтын механизмаа чангатгах хэрэгтэй. Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Зөрчлийн тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Миний хувьд бичил уурхайчид ч гэсэн өөрсдөө бас хариуцлагатай үйл ажиллагаа явуулах ёстой. Ер нь хаана хаанаа хариуцлагын тогтолцоог л сайжруулах хэрэгтэй байгаа юм. -Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай гэлээ. Бичил уурхайчид нөхөн сэргээлтийг ажлыг хэр гүйцэтгэдэг вэ? -Манай МБУНДХ нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж Азийн сангаас хэрэгжүүлсэн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог бэхжүүлэх нь II” төсөлтэй хамтран ажилласан. Тус төслийн хүрээнд манай дээвэр холбооны гишүүн 10-аад бичил уурхайчид өртөг багатай аргачлалаар нөхөн сэргээлт хийх талаар сургагч багшаар бэлтгэгдсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нар маань орон нутагт бичил уурхайчдадаа сургалт зохион байгуулсан. Аргачлалынхаа дагуу бичил уурхай эрхлэгчид 210 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, тухайн орон нутагтаа хүлээлгэн өгсөн. Гэхдээ манай бичил уурхайчдын нөхөн сэргээлт хийн хүлээлгэж өгсөн газарт хууль бусаар компани, хувь хүмүүс дайрч орох асуудлууд нэлээдгүй гарч байлаа. Дээвэр холбооны зүгээс тухайн үед хэвлэлийн бага хурал хийж, хууль бус үйлдлийг таслан зогсоож байсан. -Сорьцын асуудлаас болж бичил уурхайчид ченжүүдээр дамжуулж олборлосон алтаа Монголбанканд өгдөг. Уг асуудлыг шийдэх ямар боломж байна вэ? -Монголбанкны эрдэнэсийн санд олборлосон алтаа шууд тушаах механизмыг бүрдүүлж байна. 2016 онд улсын хэмжээнд Монголбанканд 18.3 тонн алт тушаасан байдаг. Түүний 10.3 тонныг иргэд тушаасан юм билээ. Харин иргэдийн ихэнх хувийг бичил уурхай эрхлэгчид эзэлж байгаа шүү дээ. Өөрийн чинь хэлсэнчлэн ченжүүдээр дамжуулан Монголбанканд алтаа тушаадаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Энэ асуудал бол бичил уурхайчдын хувьд нэн тэргүүнд тулгарч буй асуудлуудын нэг. Бичил уурхайгаар олборлож буй алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах талаар анхаарах цаг болсон. Энэ талаар төр засаг анхааралдаа авч холбогдох бодлого, хөтөлбөртөө оруулж эхэлсэн байна. Алтаа сорьцлуулахын тулд бичил уурхайчид заавал Улаанбаатар хотноо ирэх хэрэгтэй болж байгаа юм. Учир нь Монгол банк зөвхөн Үнэт метал, сорьцын хяналтын газраар сорьцлуулсан алт авдаг. Тэр байгууллага маань зөвхөн Улаанбаатар хотод байдаг. Иймд алт сорьцлох албан ёсны газруудыг орон нутагт эхний ээлжид бүсчилсэн байдлаар байгуулах нь зүйтэй болов уу. Мөн хаана аль аймагт олон бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж байна гэдгийг бас харгалзан үзэх байх л даа.
https://ikon.mn/n/11pb
11pc
Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн сонорт байлаа
Б.Даваахүү
06/27/2017 08:55:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болж, монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө өчигдөр сонголоо. Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ дэлхий дахинаа танигдаж, байгалийн баялгийн арвин нөөцөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль ч олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байв. Тэр дундаа Японы томоохон хэвлэлүүд манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ажиглаж, өөр өөрийн өнцгөөс мэдээллийг хүргэж байсан билээ. Ингээд бид “Монгол дэлхийн хэвлэлд” буландаа гаднын хэвлэлүүдэд сонгуулийн талаарх мэдээлэл хэрхэн нийтлэгдсэнийг уншигчдадаа хүргэж байна. NHK: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн 27-ны өглөө гарч магадгүй Японы “NHK” агентлагийн цахим хуудаст Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлж байна. Түүнд “Монгол Улсад энэ сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан, ашигт малтмалын үнэ унасны улмаас эдийн засаг нь хямарч, санхүү, эдийн засгаа дахин сэргээхээр ажиллаж байгаа. Хоёр удаа сонгогдож, нийтдээ найман жил төрийн тэргүүнээр ажилласан өнөөгийн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан явуулж буй Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболд Монгол ардын намаас нэр дэвшиж буй бол Засгийн газрын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга хамгийн том сөрөг хүчин Ардчилсан намаас, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас тус тус нэр дэвшиж байна. Нүүрс, зэс гэх мэт байгалийн арвин их баялагтай Монгол улс БНХАУ руу хийх экспортынхоо хэмжээг нэмэгдүүлж, 2011 оноос хойш гурван жил дараалан эдийн засгаа хоёр оронтой тоонд хүртэл нь өсгөж чадсан юм. Гэвч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн түүхий эдийн үнэ буурсны нөлөөгөөр Монголын эдийн засаг хямарч, өнгөрсөн жилийн байдлаар эдийн засгийн өсөлт нь 1 хувь хүртлээ буурсан юм. Тиймээс сонгуулийн өрсөлдөөнд эдийн засгийг дахин сэргээх асуудал голлох байр суурийг эзэлж буй бөгөөд эрх баригч МАН-ын нэр дэвшигч М.Энхболд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаадаас хөрөнгө оруулалт татахаа амласан. Харин сөрөг хүчний нэр дэвшигч Х.Баттулга байгалийн баялгийн зөв зохистой ашиглалтад Засгийн газрын оролцоог бэхжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ гэдгээ амлаж байгаа бол МАХН-ны нэр дэвшигч С.Ганбаатар хөдөө аж ахуй, мал аж ахуйг сайжруулж, ажилгүйдлийн эсрэг бодлого явуулна гэдгээ амлаж байна. Санал хураалт өнөөдөр өглөө 08:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн эртдээ гэхэд энэ сарын 27-ны өглөө гэхэд үр дүн нь олон нийтэд ил болох төлөвтэй байна. asahi.com: Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ард түмний тавих дүн болох юм Японы алдартай өдөр тутмын сонин “Асахи”-гийн цахим хуудаст “Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд болно” гэсэн гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн байлаа. Энэхүү мэдээнд “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд болно. Эрх баригч МАН-аас УИХ-ын дарга 52 настай М.Энхболд, АН-аас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан 54 настай Х.Баттулга, МАХН-аас 46 настай С.Ганбаатар нарын гурван эрхэм нэр дэвшиж байгаа ч, М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд голлох өрсөлдөөн явагдаж байна. Улмаар энэ сарын 27-ны үүрээр гэхэд санал тооллогын дүн гарч магадгүй байна. Монгол Улсын голлох салбар болох уул уурхайн салбар уналтад орж, өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт нь нэг хувь хүртлээ буурсан. Тиймээс нэр дэвшигчдийн гол амлалт нь санхүү эдийн засгийн байдлыг сэргээх, ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх асуудал болж байна. МАН өнгөрсөн жилийн зургаадугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар парламентын 80 гаруй суудлыг авч, үнэмлэхүй олонх болсон. Гэвч түүнээс хойш санхүүгийн хэмнэлтийн бодлого баримтлах болсон нь ард түмний дургүйцлийг төрүүлснээс гадна нэр дэвшигч М.Энхболдын талаарх авлигын дуулиан дэгдсэн юм. Харин эсрэгээр бизнесийн байгууллагад туршлага хуримтлуулсан Х.Баттулгын рейтинг өсөх хандлагатай болсон. Монгол Улс нь парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай орон бөгөөд улс төр дэх Ерөнхийлөгчийн эрх мэдэл бага. Тиймээс энэ удаагийн сонгууль нэг талаар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт тавих ард түмний дүн болох юм” гэжээ. Nikkei: Шийдвэрлэх шатны сонгууль явагдаж болзошгүй Эдийн засгийн “nikkei.com” сайтад Японы сэтгүүлч Шюнсүкэ Табэтагийн бичсэн сонгуулийн үр дүн, цаашид гарах үр дагаврын тухай сонирхолтой нийтлэл цацагдсан байлаа. Тэрхүү мэдээлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусаж байгаа. Үүнтэй холбогдуулан даваа гарагт монголчууд гурван нэр дэвшигчдээс сонголтоо хийн, дараагийн шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Сонгуулийн өрсөлдөөнийг өнөөгийн УИХ-ын дарга, эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд тэргүүлж байна. Түүнчлэн тэрбээр дэмжигчдийнхээ тоог улам ахиулахыг хичээж байгаа бол өрсөлдөгч АН-ын нэр дэвшигч Х.Баттулга эх оронч залуусын дэмжлэгийг авахыг зорьж байна. Тодруулбал, Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч пүрэв гарагт хийсэн уулзалтынхаа үеэр “Би Монголын баялгийг гурван сая ард түмэндээ эргүүлэн авчрах болно” гэж хэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний дээд командлагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна УИХ-аас гаргасан шийдвэрт хориг тавих эрхтэй. Өнгөрсөн жилийн парламентын сонгуульд МАН ялалт байгуулсны дараа нэр дэвшигч М.Энхболд Ерөнхий сайд болох ёстой байсан юм. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд төсвийн шинэчлэлийн төлөөх “Эв нэгдэл”-ийг онцолж, гаднын хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэчлэлтийн талаарх бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм. Эхэндээ тэрбээр сонгуульд ялах нь бараг тодорхой байсан. Гэвч, нийслэлийн албан тушаалыг үнэлэн наймаалцсан гэх авлигын дуулиан гарснаар дэмжигчдийнх нь тоо буурсан билээ. Саяхны олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл М.Энхболд, Х.Баттулга нарын аль аль нь 30 гаруй хувийн санал авсан бол түүний араас С.Ганбаатар 10-20 хувийн санал авахаар байв. М.Энхболдыг ихэвчлэн ахмадууд дэмжих хандлагатай байна. Түүнчлэн, нэр дэвшигч С.Ганбаатар ч, гадаадын байгууллагаас хандив авч буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбоотойгоор “үүлэн дээрээс унасан” юм. Ингэснээр бизнесийн туршлагатай Х.Баттулгыг дэмжигчид нэмэгдсэн. Гэхдээ АН-ын нэр дэвшигч ч цэвэр байсангүй. Түүний талаар ОХУ-тай гүн харилцаатай, хилийн чанадад 898 сая ам.доллар нуусан гэх зэрэг мэдээлэл гарсан. Ямартай ч, даваа гарагийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадаагүй тохиолдолд, хамгийн олон хувийн дэмжлэг авсан хоёр нэр дэвшигчийн хооронд шийдвэрлэх шатны санал хураалт болно. Ингэснээр 1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш анх удаагаа тус улсад шийдвэрлэх шатны сонгууль болох юм” гэсэн байв. Xinhua: Шинэ Ерөнхийлөгч 5.5 тэрбум долларын зарцуулалтад хяналт тавина Манай урд хөршийн төрийн мэдээллийн “Шинхуа” агентлагийн сайтад “Гурван сая хүн амтай, далайд гарцгүй Монгол Улсын ард иргэд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН болон МАХН гэсэн тус улсын гурван гол намаас нэр дэвшигчдийн төлөө 1.978.298 сая сонгогч саналаа өгнө. Сонгуулийн санал хураалт орон даяар өглөөний 7:00 цаг эхэлсэн бөгөөд оройн 10:00 цагт дуусна. Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улс орныхоо өрийн дарамтыг багасгах харилцан адилгүй арга хэмжээнүүдийг санал болгож байв. Эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон сөрөг хүчний АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь Монголын эдийн засгийг тогтвортой болгох зорилгоор ОУВС тэргүүтэй олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас олгохоор болсон 5.5 тэрбум долларын зарцуулалтад хяналт тавих юм” гэх мэдээлэл нийтлэгдсэн байлаа. Reuters: Зарим сонгогчид хоосон хуудас уншуулж байв Ройтерс агентлагийн сэтгүүлч Терренс Эдвард, Иосеф Кампбелл нар доорх нийтлэлийг бичжээ. “Монголчууд даваа гарагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Засгийн газраас дэвшүүлсэн эдийн засгийг сэргээх төлөвлөгөө, БНХАУ-ын улс оронд нөлөөлөх нөлөөллийн төлөө саналаа өглөө. Харин зарим нь эсэргүүцлээ илэрхийлж хоосон саналын хуудас уншуулж байсан юм. Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ танигдсан байгалийн баялаг ихтэй Монгол улсын Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч гурвуулаа сонгуулийн үеэр авлигын хэрэгт нэр холбогдсон. Нийслэл Улаанбаатар хотын санал авах хэсгийн хороонд очин, хоосон хуудас уншуулаад гарч ирсэн 22 настай орчуулагч Хишигжаргал “Би үнэхээр сонгуульдаа оролцон саналаа өгөхийг хүсэж байна. Гэхдээ эдгээр гурван нэр дэвшигчийг алиныг нь ч дэмжмээргүй байна. Эцэст нь хэлэхэд, хэрэв хангалттай олон хүн хоосон хуудас уншуулбал, өөр сонгууль болох боломжтой” гэж Ройтерс агентлагт ярьжээ. Гэхдээ ихэнх сонгогчид эрх баригч МАН-ын нэр дэвшигч, хөрөнгө оруулалтад ээлтэй улстөрч М.Энхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хангалттай санал авч чадсан тохиолдолд, хоёр долоо хоногийн дараа шийдвэрлэх шатны санал хураалт болох юм. Улаанбаатар хотын зах хэсгийн сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгсөн 66 настай малчин Осоржамын Эрдэнэтүвшин “Миний хувьд хамгийн чухал нь агаарын бохирдол, улс орон, ард түмний амьдралын хөгжил, цэцэглэлт” гэж ярьжээ. Монгол Улс парламентын ардчилалтай. Өнгөрсөн жил шинэ Засгийн газар байгуулагдсан юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын санал эдийн засгийн хямралаас улс орноо гэтэлгэх эрх баригч МАН-д тавих ард түмний дүнгийн чухал барометрийн үүрэг гүйцэтгэх билээ” гэсэн байв.
https://ikon.mn/n/11pc
11pd
Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ким Жон Уны амийг хөнөөхөөр төлөвлөж байжээ
Р.Төмөр, ikon.mn
06/27/2017 09:00:00
Өнгөрсөн хавар суудлаасаа огцорсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны амийг хорлох төлөвлөгөө боловсруулаад байсан тухай Японы Асахи Шимбун сонин мэдээлжээ. 2015 онд Пак Гын Хэ “удирдагчийг солих” нууц төлөвлөгөөнд гарын үсэг зурсан тухай тус сонин Даваа гарагийн дугаартаа нууц эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна. Дээрх төлөвлөгөөг Өмнөд Солонгосын тагнуулын алба гүйцэтгэхээр бэлдэж байжээ. Ким Жон Уны амийг хөнөөх төлөвлөгөөнд автомашины осол, төмөр замын осол зохион байгуулах хувилбарууд багтсан байна. Мөн төрийн эргэлт хийх төлөвлөгөө ч багтаж байжээ. 2015 оны наймдугаар сард хоёр Солонгосын зөрчил туйлдаа хүрч, хил орчимд харилцан гал нээлцэж байсан юм. Гэвч Пак Гын Хэгийн төлөвлөгөөг шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хэрэгсэхгүй болгожээ. Өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын албад Ким Жон Уныг биохимийн зэвсгээр хорлох гэж оролдсон тухай Хойд Солонгос зарлаж байв. Пёньяны хөршүүд нь Ким Жон Уныг цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаад нь санаа зовж байгаагаа байнга илэрхийлдэг. Хамгийн сүүлд зургаадугаар сарын 22-нд Хойд Солонгосын дэглэм сансрын пуужингийн хөдөлгүүр туршсан нь АНУ-ын эх газарт хүрэх чадвартай тив хоорондын баллистик пуужинд ашиглах зориулалттай байжээ. Өмнөд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-аас пуужингийн хамгаалах THAAD системийг авч суурилуулсан. Энэ нь Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зорилготой байв. Гэвч шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин уг системийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг судлан дүгнэх үүрэг өгсөн нь THAAD-ийн ажиллагааг нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулаад байна. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/11pd
11pe
"Рио Тинто" Монголд дараагийн Оюутолгойг хайна
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
06/27/2017 09:13:00
Олон улсын уул уурхайн мэдээллийн “Mining” цахим хуудсанд ийм нийтлэл гарчээ. Уул уурхайн аварга том “Рио Тинто” корпораци өөрийн салбар болох Канадын “Turquoise Hill” компанийн хамт гадаадын хөрөнгө оруулалтыг татах шинэ уурхайг олохоор эрдсээр баян Монголын говьд дахин хайж байна. Өнгөрсөн сард Хятад, Оростой хиллэдэг далайд гарцгүй Монгол Улс Олон улсын валютын сангаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” авсны дараа газар нутгийнхаа тавны нэг хэсгийг эрэл хайгуул, ашиглалт, олборлолтод нээхээр шийджээ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар хичээж буй энэ үед Монгол Улсын анхны үр дүнг бий болгож байна. Уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувь, экспортын 80 гаруй хувийг эзэлдэг. Шинжээчдийн үзэж байгаагаар уул уурхайн хайгуулын ажлыг нэмэгдүүлэх нь Азийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн шинжээчид үзэж байна. Түүнчлэн Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн борлуулалтын орлогын эх үүсвэрийг улсын хэмжээнд ажиллаж буй арилжааны банкнуудаар дамжуулахыг банкны тухай хууль зорчиж буй “Рио Тинто” зэрэг компаниудаас шаардсан. Оюутолгойгоос өөр хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр байгаа гэдгийг би баталж чадна” хэмээн “Turquoise Hill’’-ийн хэвлэлийн төлөөлөгч Тони Шаффер Reuters мэдээлжээ. “Рио Трэйд” компани нь Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг. Монголын Засгийн газар үлдсэн хэсгийг эзэмшдэг юм. Оюутолгой нь Монгол Улсын хамгийн том уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаа хэдий ч тус улс зэс, алт, нүүрсний хэд хэдэн төслийг хэрэгжүүлж буй. Үүнд Канадын “Эрдэнэ Ресурс” компанийн алтны төсөл өмнө нь төсөөлж байснаас ч илүү байсан. Австралийн судлаач "Xanadu Mines” нь Монголд байгуулагдсан компаниудын нэг бөгөөд Улаанбаатарын зүүн өмнө зүгт Хармагтайн зэс алтны төсөл хэрэгжүүлж эхэлснээр энэ оны эхний саруудад онцгой үр дүнгээ өгчээ.
https://ikon.mn/n/11pe