id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
11pf
Д.Очирбат: Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс даана
Б.Энхтуул
06/27/2017 09:22:00
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар ярилцлаа. -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр аймаг, орон нутагт амжилттай хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 40-65 насны бүх иргэнийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна. Ажлын явц ямар байна вэ? -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр өнгөрсөн тавдугаар сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Бид бүх аймаг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгтээ нээлттэй өдөрлөгүүд зохион байгуулж, ажлаа эрчимжүүлж байна. Мөн энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, харьяа төвүүдийнхээ удирдлагуудтай уулзаж байна. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар газар дээр нь очиж, үзлэг оношилгоо хийж байгаа. Хот, хөдөө гэлтгүй иргэд шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдаж байна. -Манай улс элэгний өвчлөлөөр нас баралтынхаа тоогоор Азид гэлтгүй дэлхийд тэргүүлдэг. Урьдчилсан үзлэг оношилгоогоор В, С вирусийн халдвартай, хорт хавдрын урьдал үедээ орсон өвчлөл хэр илэрч байна. Та сая хэд хэдэн аймгаар явсан, дуулгах мэдээлэл юу байна вэ? -Монголчуудын дунд одоогоор 480 мянган хүн элэгний В, С вирусийн халдвартай, 150 мянган хүн хорт хавдрын өмнөх үе шатны D вирусийн халдвартай гэсэн судалгаа бий. Дөрвөн аймгаар явахад 26 хүн В, С вирустэй буюу хавдрын өмнөх урьтал үетэй, хавдартай хүмүүс оношлогдож байна. Энэ нь цаашдаа эрсдэл маш өндөр байгааг харуулж байгаа хэрэг. Монгол Улс элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж байна. Тиймээс бид нээлттэй өдөрлөгийн үеэр гурав дахь шатлалын эмнэлгүүд буюу I, II, III эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг дагуулж явж үзлэг, оношилгоог хийлгэж байна. Иргэд маань тэр бүр улсын эмнэлгүүдэд дугаар авч үйлчлүүлж чадахгүй байна. Цаг хугацаа, хөрөнгө санхүү нь зохицохгүй байна. Тиймээс энэ хөтөлбөрийнхөө нээлттэй хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрд мэргэжлийн эмч нар очиж үзлэг хийж байгаа. Хэдийгээр эмч нар улсын эмнэлэгтээ ачаалал ихтэй ажилладаг ч хөдөө орон нутагт ажлаа зохицуулаад, очиж үзлэг хийж байна. Нэг аймагт, өдөрт 4,800 хүн үзлэгт хамрагдаж байна. Хүн ам цөөтэй, 16,000 хүнтэй Говь-Сүмбэр аймагт гэхэд л өдөрт 1,800 хүн хамрагдаж байна. Энэ ажлыг бүх аймагт, аймгууд нь бүх сумдад үргэлжлүүлээд хийх юм. Үндэсний хэмжээнд өрнүүлж буй энэ хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, ажилтай нь танилцах өргөн кампанит ажлыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, сумын эмч нараа аймагтаа дуудаж ирээд, сум орон нутагт нь хорт хавдрын өвчлөл илэрч байгаа шинж тэмдэгтэй хүмүүсээ аймгийн төв дээр авчирч, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж байгаагаараа илүү онцлогтой. -Энэ онд 40-65 насны бүх иргэнийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна. Хэрэв анхан шатны үзлэг оношилгоогоор вирусийн халдвартай, хорт хавдрын өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатны шин­жил­гээ, оношилгоонд хамруулна гэж байгаа. Энэ талаарх мэдээллийг өгнө үү? -2017 онд 40-65 насны бүх иргэнийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна. Дараа нь энэ хамрах хүрээг өргөтгөнө. Одоо бол 40-65 насны бүх иргэнийг В, С вирустэй байна уу, үгүй юу гэдгийг туузан оношлуураар оношлох юм. Энэ шинжилгээний хариу нь дороо гарна. Хэрэв өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирусийн халдвартай нь илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамруулах, харьяа эмнэлгүүдэд элэгний ЭХО, хавдрын маркер тодорхойлох шинжилгээ, биохимийн болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх зэргээр дараагийн шатны шинжилгээ оношилгоог хийнэ. Энэ ажлын гол ач холбогдол нь энэ. Бид Баянхонгор, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорноговь зэрэг аймгуудад ажилласан. Энэ аймгуудаас маш олон хүн эргэж харьяа төвүүддээ үзүүлж байна. Үзлэгээр В, С вирустэй нь илэрсэн болон онош нь тогтоогдохгүй байгаа хүмүүс ирж үзлэгт хамрагдаж байна. Аймаг, орон нутагт үзлэгээр явж байгаа эмч нар маань ч гэсэн илрүүлгийнхээ энэ хугацаанд цаг гаргаж, нэмэлт илрүүлгийг хийгээд явж байгаа. Нүүдлийн хоёр том амбулатори эмнэлэг явж байна. Харьяа эмнэлгүүдийн эмч нар явж байна. Нэгэнт л хүч, хөрөнгө гаргаад явж байгаа учраас тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд, эмнэлгийн дарга нар маань аймаг, орон нутгийнхаа иргэдийг үзлэг оношилгоонд нь идэвхтэй хамруулахыг хичээх хэрэгтэй. Өдрийн халуун наранд эмч нар маань майхан дотор хүмүүсээ үзээд, цаг, завгүй ажиллаж байна. Тиймээс иргэд маань өөрсдөө ч бас идэвх санаачлагатай байж, эрүүл мэнддээ анхаараасай гэж хүсэж байна. -Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний вирусийн эсрэг таван төрлийн эмийн үнийг хямдруулсан. Энэ бол элэгний өвчлөл өндөртэй манай орны хувьд маш том боломж юм. Тиймээс иргэн хүн эрүүл байх, хариуцлагатай байх тал дээр анхааруулж хэлэх зүйл юу байна вэ? -Эрүүл мэндийн салбар энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь иргэн хүн өөрийгөө урьдчилан сэргийлэх ёстой юм. Иргэн хүн өөрөө эрүүл байж, гэр бүл эрүүл байна. Хувь хүн өөрөө эрүүл бол бусдын төлөө анхаарна. Эрүүл хүн аав, ээж, хань ижил, үр хүүхдэдээ санаа тавьж чадна. Мөн хувь хүн эрүүл бол байгууллага, хамт олон эрүүл байж чадна. Тиймээс байгууллага хамт олноороо ч бас өвдсөн хойноо эмнэлгээр явах биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдаж байх хэрэгтэй. Иргэн хүн эрүүл мэндийн даатгалын дэвтрээр сардаа 45 мянган төгрөгийн үзлэг шинжилгээнд хамрагдах эрхтэй. Тийм болохоор жилд ядаж 2-3 удаа урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах хэрэгтэй юм. Хэрэв хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эрт илрүүлгийн ачаар өвчлөлийг цааш даамжруулахгүй байх, эрт илрүүлж, эмчлэх боломжтой юм. Өнөөдөр өөрөө ч өвдсөнөө мэдээгүй явж байгаа хүмүүс энэ илрүүлгээр өвчтэй яваагаа мэдэж байх жишээтэй. Хорт хавдрыг аль болох эрт үед оношлох нь амьдрах хугацааг уртасгаж өгдөг. Тиймээс иргэн бүр, өрх гэр болон байгууллага хамт олноо эрүүл байлгах тал дээр анхаарч байх хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн энэ ажлын хүрээнд биш, сум өрхийн эмч болон нэгдсэн эмнэлгүүд дээр очоод үзүүлээд, оношоо зөв тодруулаад, өөрөө өөртөө цаг үргэлж санаа тавьж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд В, С вирусийн халдвартай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусийн эсрэг эмчилгээнд хамруулна. Элэгний архаг өвчтэй болон элэгний вирус тээгч хүмүүсийг эмчийн хяналтад бүрэн хамруулж шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийх гээд энэ чиглэлээр Эрүүл мэндийн яаман дээр нэлээд олон ажлыг хийж байна. Тухайлбал, элэгний В,С вирусийг устгадаг таван төрлийн эм байна. Эрүүл мэндийн даатгалаас нэг эмнээс 210 мянган төгрөг буюу курс эмчилгээн дээр нь 630 мянган төгрөгийг хөнгөлж өгч байна. В вирустэй иргэдийн эмийг 40-60 хувь хөнгөлж өгч байна. Цаашид өндөр өртөгтэй хагалгаа буюу бүх эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хагалгааны зардлыг төрөөс даадаг болж байна. Өндөр өртөгтэй эмийн бодлого, нэгдсэн эмийн худалдан авалтаар аймаг, орон нутаг сумынхаа эмүүдийг хангах ажлыг зохион байгуулж байна. Энэ мэтчилэн бид олон ажлыг хийж байна.
https://ikon.mn/n/11pf
11pg
$1 тэрбумын үнэтэй хар тамхиар “гал тахижээ”
Р.Төмөр, ikon.mn
06/27/2017 09:31:00
Мьянмар, Тайланд, Камбож улсуудын эрх баригчид хамтран бараг $1 тэрбумын үнэтэй хар тамхийг Даваа гарагт шатаажээ. Өчигдөр НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх өдөр байсан юм. Мөн Мьянмар, Лаос, өмнөд Хятад, хойд Тайландын хил залгаа бүсээс түүхэнд байгаагүй их хэмжээний хар тамхи хурааж авсан зэрэг үйл явдлууд давхцсан нь энэ юм байна. Дээрх хилийн бүс нутагт хар тамхины тариалан хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд зэвсэгт бүлэглэлүүд хар тамхины наймааг мэдэлдээ байлгахын тулд үргэлж тэмцсээр ирсэн юм. Мьянмарын эрх баригчид $385 саяын үнэтэй хар тамхи, хероин, кокайн, метампетамин зэргийг шатаажээ. Харин Бангкокийн ойролцоо Тайландын тал $589 саяын үнэ бүхий хар тамхины бодисуудыг шатаан устгасан байна. Хил залгаа Камбож улсын эрх баригчид нийтдээ $4 саяын үнэ бүхий 130 кг хар тамхи мөн шатаажээ. "Алтан гурвалжин" гэгддэг энэ бүс нутагт тариалсан хар тамхийг Зүүн Өмнөд Ази даяар борлуулдаг бөгөөд Энэтхэг, Бангладешийн зах зээлд сүүлийн үед эрэлт нь эрчимтэй нэмэгдэж байгаа гэнэ. Мьянмарын хилийн бүс нутагт 25,000 гишүүнтэй зэвсэгт бүлэглэл засгийн газрын хяналтаас гадуур хар тамхины наймааг хянаж байна. 2016 онд Мьянмарын эрх баригчид 13,500 хүнийг хар тамхины наймаатай холбогдуулан шийтгэсэн нь өмнөх жилээс 50 хувь өссөн үзүүлэлт юм. Тэдний дотор Буддын шашны лам хуврагуудаас эхлээд армийн албаныхан ч байгаа гэнэ. Мьянмарын хөрш Тайланд нь дэлхийд зургаад орох олон хоригдолтой улс бөгөөд үүний шалтгаан нь мөн хар тамхи юм. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/11pg
11ph
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр нээгдлээ
А.Төгөлдөр, iKon.mn
06/27/2017 10:10:00
Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт тавьж, энэ хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны нэгдүгээр сарны 01-ээс өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, “МДМ” ХХК сүү хуурайшуулах үйлдвэрийн төслийг санаачилж, 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулахаар болсон. Энэхүү төслийн эхлэл болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхний жишиг үйлдвэр ашиглалтад орж нээлтээ /2017.06.24/ хийлээ. Тус үйлдвэр нь 1 цагт 80 литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд хүний нөөцийг сургах тоног төхөөрөжмийг суурилуулах ажлууд давхар хийгдэж байна. Мөн төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болж 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч малчдын орлого нэмэгдэх юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ХШҮДАГ-ын дарга Д.Совд "Орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, улмаар экспортыг нэмэгдүүлэх бодит шаардлага тулгараад байна. Эдгээр шаардлагад нийцүүлэн сүүний салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн идэвхи санаачилга, орон нутгийн бодит оролцоо чухал ач холбогдолтой. Аяны хүрээнд орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Монгол драй милк” ХХК-тай хамтран “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 21 аймагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрүүдийг үе шаттай байгуулах их ажлын шанг татаж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд жишиг үйлдвэрийн нээлтийг өнөөдөр хийж байна" гэдгийг тэрээр онцлов. “Монгол драй милк” ХХК-ий захирал Э.Эрдэнэбилэг ”Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл 2017-2025 он хүртэл 8 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна. 2017 онд 19 аймгийн 60 сумдад өдөрт 1.5 тонн шингэн сүүг хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулж орон нутаг, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна. Сүүг хуурайшуулах нь тээвэрлэлтийн зардлыг 10 дахин хэмнэхээс гадна жилийн дөрвөн улиралд хадгалах боломжийг бүрдүүлж дотоодын сүү үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангах ач холбогдолтой” гэж нээлтийн үеэр хэлж байв.
https://ikon.mn/n/11ph
11pi
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт 14 ХОНОГИЙН ДОТОР болно
Б.УЧРАЛ, iKon.mn
06/27/2017 10:24:00
Гэрэл зургийг MPA.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрлөө. Санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй билээ. Тухайлбал Х.Баттулга нийт сонгогчдын 38.1 хувийн саналыг авсан бол М.Энхболд 30.3 хувь, С.Ганбаатар 30.19 хувийн саналыг авсан юм. Энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуулиар хоёр дахь санал хураалтыг явуулдаг. Сонгуулийн дүнгээр хамгийн өндөр байгаа хоёр нэр дэвшигчийн дунд явагдах хоёр дахь санал хураалт 14 хоногийн дотор товлогдож, зохион байгуулагдах ёстой хэмээн хуульд заажээ. 105 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах 105.1.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна. 105.2.Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос тодруулахад яг одоо хорооны хуралдаан болж байгаа бөгөөд өнөөдөртөө хоёр дахь санал хураалтын товыг хэзээ зарлахаа шийднэ гэв. Харин хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчид мөн олонхийн санал авч чадахгүй бол ДАХИН СОНГУУЛЬ явагдах хуультай. Дахин сонгуульд өмнөх нэр дэвшигчид өрсөлдөх боломжгүй бөгөөд намууд нэр дэвшигчээ солих юм. 148 дугаар зүйл.Анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүй болсонд тооцох, дахин сонгууль явуулах 148.1.Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно.
https://ikon.mn/n/11pi
11pj
ИНФОГРАФИК: Долоон удаагийн Ерөнхийлөгчийн СОНГУУЛИЙН ДҮН
Р.Түвшин, iKon.mn
07/07/2017 16:25:00
Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудын дүн эхний шатны санал хураалтаар бүрэн шийдэгдэж байсан бол энэ удаад бид түүхэндээ анх удаа дахин санал хураалтад оролцож байна. Бид 2017 оны зургаадугаар сарын 26-нд гурван нэр дэвшигчийн төлөө саналаа өгч байсан бол дахин санал хураалтаар Х.Баттулга, М.Энхболд нарын төлөө саналаа өгч байгаа билээ. Ингээд Монгол Улсын ерөнхийлөгчийн өмнөх сонгуулиудын ирц, дүнгийн түүхийг ДАХИН хүргэж байна. Долоон удаагийн Ерөнхийлөгчийн СОНГУУЛИЙН ДҮН Зураг дээр нэг дарж томоор, хоёр дарж илүү томоор үзэх боломжтой.
https://ikon.mn/n/11pj
11pk
Баянзүрх дүүрэг жишиг гудамжтай боллоо
ikon.mn
06/27/2017 10:45:00
Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм. Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгджээ. Хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлэг байгуулагдан Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран энхэл доголтой замыг хусч тэгшлэн, явган хүний зам болон гэрэлтүүлэг бүхий жишиг гудамжтай боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11pk
11pl
Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө
ikon.mn
06/27/2017 10:46:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар Шүүгч сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт орсон талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзултай ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шүүгч сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталжээ. Журам шинэчлэгдсэнээр шүүгчийн сул орон тоо нөхөгдөх хугацаа богиносож байгаа юу? -Өмнөх журмаар сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тоонд шүүгч томилогдох хугацаа 3-4 сараар үргэлжилж, сул орон тоо зарлагдсан шүүхийн шүүгчийн ачаалал нэмэгдэх, шүүхийн үйлчилгээний хүртээмж удаашрах зэрэг үр дагавартай байсан. Харин шинэ журмаар сул орон тоо зарлахад нэрээ дэвшүүлэх хуульчид урьдчилан бэлэн болсон байхаар зохицуулсан. Ингэснээр шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласнаас хойш нэг сарын дотор шүүгч томилогдох боломжтой гэж харж байна. -Шүүгч сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан бэ? -Журмыг шинэчлэн баталснаар шүүгч сонгон шалгаруулах ажиллагаанд зарчмын хувьд нэлээд том өөрчлөлтүүд гарсан. Суурь шалгалт гэсэн шалгалтын төрөл бий болсон. Энэ шалгалт нь "ерөнхий” болон "тусгай” шалгалтаас бүрдэнэ. Суурь шалгалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй шүүгчээр ажиллаагүй байгаа нэр дэвшигч хамрагдана. Суурь шалгалтад оролцсон нэр дэвшигч 2 удаагийн босго оноо давсанаар шалгалтад тэнцэнэ. Мөн суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч "шүүгчийн бэлтгэл сургалт”-д бүрэн хамрагдаж байж, дараа дараагийн шалгуурт орох эрхтэй болно. Мөн шинэ журмаар сонгон шалгаруулалтын босго нэлээдгүй өндөр болсон учраас нэр дэвшигчдэд боломж олгож, шалгалтад тэнцээгүй тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр шалгалтад дахин оролцох боломж олгосон. Мөн нэр дэвшигч сонгон шалгаруулалт зарласан нэг л сул орон тоонд нэрээ дэвшүүлдэг байсан бол одоо нэгэн зэрэг сонгон шалгаруулалт зарласан адил чиглэлийн хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой болж байна. Сонгон шалгаруулалтын босго хэдийгээр өндөрссөн ч гэлээ түүнийг давах боломж илүү нээлттэй, сул орон тоонд нэрээ дэвшүүлэх сонголтыг өргөн хүрээнд хийхээр болсон гэсэн үг. -Суурь шалгалтад ямар хүмүүс орох эрхтэй вэ. Энэ шалгалтыг хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ? -Суурь шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах хүсэлтэй, нэр дэвших үедээ шүүгчээр ажиллаагүй хуульчид суурь шалгалтад оролцоно. Ингэхдээ Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан мэргэжлээрээ ажилласан жил, нас, боловсролын түвшиний болзлыг болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хуульч оролцоно. Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон давж заалдах шатны шүүхий шүүгчээр ажиллах хүсэлтэй шүүгчээр ажиллаж байгаа нэр дэвшигч /шүүгч-нэр дэвшигч/ суурь шалгалтад оролцохгүйгээр зөвхөн тухайн ангиллын шалгалтад оролцохоор болсон. -Суурь шалгалтад тэнцвэл шүүгч болох нэг босгыг давсан гэж үзэх үү? -Шүүгч болох гол шаардлагыг давсан гэж үзэж болно. Гол шаардлагыг давсанаараа шүүгч болох бэлтгэл сургалтад хамрагдах эрхтэй болно. Өнөөгийн жишгээр шүүгчээр томилогдсоны дараа шинэ шүүгчдэд зориулсан сургалт явуулдаг шүү дээ. Харин шинэ журамд зааснаар шүүгч болохоос нь өмнө шүүгчийн ажлын байранд шаардлагатай ур чадвар, дадал олгох "шүүгчийн бэлтгэл сургалт”-ыг явуулна. -Суурь шалгалтад тэнцэж нөөцөд орсон нэр дэвшигчийн хувьд хэдэн жилийн хугацаанд шүүгчийн орон тоонд нэрээ дэвшүүлэх эрхтэй байх вэ. Эсрэгээрээ суурь шалгалтад тэнцээгүй бол дахиж шалгалт өгөх боломж бий юү? -Суурь шалгалтад тэнцэж нөөцөд байх хугацаа нь хоёр жил. Харин шалгалтад тэнцээгүй тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр дахин суурь шалгалт зарлахад орох бүрэн боломжтой. -Нөөцөд байгаа нэр дэвшигчдийн суурь шалгалтын онооны дараалал тухайн сул орон тоонд өрсөлдөхөд нөлөөлөх үү? -Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээнд авсан оноогоор тухайн сул орон тоонд нэр дэвшигчид эрэмбэлэгдэнэ. Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, Монголын хуульчдын холбооноос гаргасан дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагаас гаргасан дүгнэлтэд үндэслэж нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. -Суурь шалгалтад тэнцсэн хуульчид бэлтгэл сургалтад хамрагдана гэсэн. Энэ нь нэр дэвшигчийн хувьд бас нэгэн даваа болох уу? -Шүүгч болох гэж байгаа хүний бэлтгэл сургалт нь шинэ журмын гол шинэлэг зохицуулалтуудын нэг юм. Багц цагийг бүрэн хангаж, тодорхой шалгуурыг давснаар сургалтыг бүрэн дүүргэсэн гэж үзнэ. Гэхдээ шүүхийн орчин, шүүгчийн ажлын байранд зайлшгүй шаардлагатай чадвар, дадалд бэлтгэхээс гадна, нэр дэвшигчийг тандан судлах бас нэг арга гэж ойлгож болно. Яагаад заавал Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагдсан байх ёстой гэдэг нь учиртай. 24 багц цагийн сургалтад хамрагдах явцад нэр дэвшигчийн идэвхи оролцоо, сахилга бат, цаг баримтлал, харилцаа хандлага, идэвх санаачлага зэрэг үзүүлэлтийн дагуу тодорхойлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагын үед танилцуулагдах юм. -Монголын хуульчдын холбоо хэдийд нь дүгнэлт гаргах вэ? -Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн талаар Монголын хуульчдын холбоо "Мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд шүүгчээр ажиллах шаардлага хангах эсэх” дүгнэлт гаргана. -Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж байгаа шүүгчид суурь шалгалт өгөхгүй, тухайн ангилалынхаа шалгалтыг өгнө гэж Та ярьсан. Тухайн ангилалынх нь шалгалт ямар байх талаар тодруулаач? -Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт гурван хэсэгтэй байна. Анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах хугацаанд дангаар хянан шийдвэрлэсэн таван хэрэг маргааны шийдвэрийг тохиолдлын журмаар сонгон авч дүн шинжилгээ хийх байдлаар шийдвэр бичих ур чадварыг нь тодорхойлно. Мөн тохиолдлын журмаар сонгон авсан анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт бичүүлэх байдлаар давж заалдах шатны шүүхээс гарах магадлал бичих ур чадварыг шалгана. Үүнээс гадна нэр дэвшигчийн гаргасан бүтээлийн чанарыг харгалзан мэргэшсэн байдлын үнэлгээ өгнө. Нэгэнт шүүгч болсон хүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллахад шаардлагатай мэдлэг, чадварыг оновчтой шалгуураар шалгадаг байхыг зорьсон. -Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоонд нөөц бүрдүүлэх үү. Эсвэл зарлагдсан орон тоонд өрсөлдөх үү? -Суурь шалгалтыг зохион байгуулахтай нэгэн адил анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн нөөцийг урьдчилан бүрдүүлээд явах боломжтой. -Тэгвэл давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг анхан шатны шүүхийн шүүгчийнхтэй адил жилд хоёр удаа зохион байгуулах уу? -Тиймээ. Жилд хоёр удаа зохион байгуулаад явж болно. Мөн хяналтын шатны шүүхийн гурван танхимын шүүгчийн сонгон шалгаруулалтыг ч урьдчилан зохион байгуулаад нөөц бэлэн болгоод явах боломжтой. Шинэ журмын дагуу эхний шалгалт ирэх есдүгээр сард /2017 оны 09 дүгээр сар/ болно. Бүртгэл наймдугаар сард эхэлнэ. -Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд шүүгчээр ажиллаагүй байгаа нэр дэвшигч суурь шалгалт өгөх үү? -Шүүгчээр ажиллаагүй хуульч анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшихдээ суурь шалгалтад оролцоно. Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын шалгалт арай өөр буюу суурь шалгалтын төрлүүдийг өгөхөөс гадна хяналтын шатанд тавигдах шаардлагыг шалгах шалгалтын төрлүүдээс бүрдэж байгаа. Гэхдээ эдгээр нь хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс авах багц шалгалтаар үнэлэгдэнэ. -Ер нь шинэ журам гарснаар шүүгч болох босго өндөрссөн үү? -Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эгнээнд шинээр орж байгаа хуульчдын давах босго өндөрссөн. Энэ журмаар шүүгч болох өндөр босго даваад ороод ирсэн бол карьер ахих боломжийг нь уян хатан, оновчтой шалгуураар шалгадаг байхаар тусгасан нь ерөнхий шүүгчийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс авах шалгалтаас харагдаж байгаа. Харин хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлага бол яах аргагүй шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр анхлан орж ирж буй хуульчаас ялгаагүй өндөр байх ёстой учир нэлээд олон шалгалтын төрлүүдтэй байгаа. Өмнө Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад 60 оноо авсанаар тэнцдэг байсан бол шинэ журмаар бүхий л шатанд нэр дэвшигчдийн босго 70 оноо болсон. -Жилд хоёр удаа суурь шалгалтыг зохион байгуулна гэсэн. Тэгэхээр нэг удаагийн шалгалтад олон хүн оролцох магадлалтай. Шалгалтын бэлтгэл хангалттай юу? -Шинэ журам батлагдсан учраас бэлтгэл ажил их байгаа. Үндсэн хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргүүдийн нэг нь нийт хуульчдаас хамгийн сайныг нь олж шүүгч болгоход оршдог. Тэгэхээр нийт хуульчдад шинэ журмыг таниулах, түгээх, сурталчлах зэрэг нэлээдгүй ажлууд байгаа. Журмын 2 дугаар зүйлийн 2.3-т "Мэргэшлийн хороо шалгалтын агуулга, үнэлэх аргачлал, журмыг тогтооно ...” гэж заасан тул Мэргэшлийн хороо тус заалтын дагуу мөн журам гаргах ажил ч байгаа. Үүнээс гадна суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн Бэлтгэл сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулна. Энэ сургалтын бэлтгэл ажлыг мөн эхэлсэн. Б.Цэцэгдэлгэр Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11pl
11pm
Путинийг Оросууд Сталинтай бараг дүйцэх түүхэн хүн гэж үзэх болжээ
Р.Төмөр, ikon.mn
06/27/2017 10:53:00
2012 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дотоод нэр хүнд 60 хувиас 80 хувь давтал өссөн тухай Левада Центр судалгааны хараат бус байгууллага мэдээлсэн нь бий. Таван жилийн өмнө ерөнхийлөгчөө Оросуудын 22 хувь нь түүхэнд хамгийн их гавьяа байгуулсан хүн гэж дүгнэсэн бол Левадагийн сүүлийн санал асуулгаар 34 хувь ингэж үздэг нь тодорхой болжээ. Путин энэ үзүүлэлтээрээ Оросын их яруу найрагч Александр Пушкинтай зэрэгцсэн байна. Одоо түүний дээр зөвхөн Сталин 38 хувьтай байгаа. Хамгийн өндөр оноо авсан гадаад хүнээр Францын хаан асан Наполеон Бонапарт тодорчээ. Түүний дараа Альберт Эйнштэйн, Исаак Ньютон зэрэг эрдэмтэд жагссан байна. Алдартан 1989 1994 1999 2003 2008 2012 2017 Иосиф Сталин 12 20 35 40 36 42 38 Владимир Путин 21 32 22 34 Александр Пушкин 25 23 42 39 47 29 34 Владимир Ленин 72 34 42 43 34 37 32 Их Петр хаан 38 41 45 43 37 37 29 Юрий Гагарин 15 8 26 33 25 20 20 Лев Толстой 13 8 12 12 14 24 12 Георгий Жуков 19 14 20 22 23 15 12 Их Екатерина хаан 10 10 11 8 11 11 Михайл Лермонтов 5 5 9 10 9 8 10 Михайл Ломоносов 20 13 18 17 17 15 10 Александр Суворов 17 18 18 16 16 12 10 Дмитрий Менделеев 13 6 12 13 13 12 10 Наполеон Бонапарт 6 19 19 13 9 13 9 Леонид Брежнев 6 8 12 9 12 8 Альберт Эйнштэйн 9 5 6 7 7 7 7 Сергей Есенин 2 3 5 6 5 7 Михайл Кутузов 10 11 11 10 11 12 7 Исаак Ньютон 6 3 4 6 6 6 7 Михайл Горбачев 10 4 8 6 6 6 Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/11pm
11pn
Х.Баттулга, М.Энхболд нарын хоёр дахь өрсөлдөөн долоодугаар сарын 9-нд товлогдлоо
Б.УЧРАЛ, iKon.mn
06/27/2017 11:20:00
Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хорооноос 11:30 цагт цаг үеийн асуудлаарх хэвлэлийн бага хурал хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. /Зургаадугаар сарын 27-ны 00:00 цагийн байдлаар 66.54 хувь байсан/ Нэр дэвшигчдийн авсан санал, дүнгийн талаар авч хэлэлцлээ. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана. М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна. СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргалаа. СЕХ-ны тогтоол гарсан. Хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 9-нд /Ням гараг/ зохион байгуулахаар боллоо. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд болно. Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар боллоо. Хоёр дахь санал хураалтын зардлын хувьд СЕХ хэлэлцээд 7.2 тэрбум төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг Засгийн газраас шийдүүлнэ. Энэ Сонгуульд хоёр олонх гэсэн байгаа. Нийт сонгогчдын олонх нь саналаа өгсөн байх ёстой. Мөн сонгогчдын олонхын саналыг авсан нэр дэвшигч ялна. Техникийн тооллогыг 50 хувьд нь хийсэн. Одоогоор сонгуультай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй байна" гэв.
https://ikon.mn/n/11pn
11po
Цагаан сонголт ба ШИНЭ нэр дэвшигчид
Ч.Болортуяа
06/27/2017 11:25:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт түүхэндээ анх удаа дахин санал хураалтаар үргэлжлэхээр боллоо. Хэдийгээр иргэдийн сонгуульд оролцсон ирц 2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуультай ойролцоо гарсан ч нэр дэвшигчдийн нэг нь ч саналаа өгсөн хүмүүсийн олонхын (50%+1) санал авч чадсангүй. Тиймээс хуулийн дагуу нэр дэвшигчдийн хамгийн олон санал авсан хоёр нь дахин санал хураалтаар өрсөлдөхөөр боллоо. Дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн нь ч мөн л 50%+1 санал авч чадахгүй бол ДАХИН СОНГУУЛЬ гэдэг нь болно. Сонгуулийн тухай хуулийн 148.1. -т "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно" гэжээ. Өөрөөр хэлбэл, ДАХИН СОНГУУЛЬ болвол анхан шатны сонгуулийн санал хураалт хүчингүй болно. Мөн одоогийн нэр дэвшигчид ДАХИН СОНГУУЛЬД өрсөлдөх эрхгүй болохыг Сонгуулийн тухай хуулийн 13.2.-т "Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй" гэж тодорхой зааж өгчээ. Тодруулбал, МАН, АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийгээ солино гэсэн үг юм. iKon.mn сайт энэ сарын 23-ны өдөр "Сонголтгүй" иргэдэд зориулж "Хүчирхийлүүлсэн ИРГЭД ийм хариу барьдаг юм. ЗА ЮУ!" өгүүлэл бичсэн. Сонголтгүй иргэдийн хувьд цагаан хуудас уншуулах буюу аль ч нэр дэвшигчийг бөглөхгүй байх нь хүчинтэй саналд тооцогдох бөгөөд энэ нь нэр дэвшигчдийн авах саналын хувьд нөлөөлж байгаа юм. Дахин санал хураалтад нийт сонгогчдын ирц оролцоо мөн л шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн: 97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" 99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд тодорхой заачихсан байгаа юм. Харин саналын хуудсаа хүчингүй болгосон буюу нэгээс илүү нэр дэвшигчийг дугуйлсан сонгогчийн санал нэр дэвшигчдийн саналын хувьд өөрчлөлт оруулж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар иргэдэд олгосон нэг сайн боломж нь "СОНГОЛТГҮЙ" иргэдийн саналыг ийнхүү саналын хувьд тооцон харуулж буй явдал юм. Тиймээс ч бид энэ сэдвийг хөндөн бичсэн билээ. Хэд хэдэн хуульч ч энэ байр суурийг ойлгуулсанаар энэ удаагийн сонгуульд саналын хуудсаа бөглөлгүй уншуулсан буюу "Цагаан сонголт" хийсэн иргэдийн тоо 18,663 (урьдчилсан дүн) болоод байна. Сонголтгүй иргэдэд одоо ямар боломж байна вэ гэвэл дахин санал хураалтдаа идэвхтэй оролцож дахин цагаан хуудас уншуулах явдал юм. Хэрэв нэр дэвшигчдийн аль нь ч дахин олонхын санал авч чадахгүй бол МАНАН дахин шинэ дэвшигчид тодруулах учиртай.
https://ikon.mn/n/11po
11pp
Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих "Бизнес Инкубатор Төв" 15.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо
ikon.mn
06/27/2017 11:08:00
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Бизнес Инкубатор Төвийн үйл ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлж, тус төвд бүртгүүлсэн 3 багт нэг жилийн хугацаанд нийт 15,840,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Бизнес Инкубатор Төвд хамрагдсан аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440,000 төгрөгийн тэтгэлэг олгох юм. Энэхүү төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдсан юм. Бизнес Инкубатор Төвийн анхны элсэгчээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн сургалтын төв /МКIT/-ийн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн Д.Алтангэрэл, Т.Ариунсанаа нар сонгогдлоо. Мөн “Соёмбо тек” ХХК-ийн гарааны бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь тогтворжуулахаар болсон юм. Эрхийн бичгийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга Содномцогийн Сүх-Очир, MKIT Мэдээллийн технологийн сургалтын төвийн Ерөнхий захирал Хван Ин Гюү нар гардуудав. Бизнес Инкубатор Төвд хамрагдсанаар залуучууд оффис болон компьютер, тоног төхөөрөмж, интернэт сүлжээгээр үнэ төлбөргүй хангагдах юм. Мөн залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр Олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжих зорилгоор шалгалтын хураамжийг Бизнес Инкубатор Төвөөс гаргаж дэмжлэг үзүүлж ажиллах юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн харьяа Бизнес Инкубатор Төвийн хөтөлбөрт хамрагдахын тулд мэдээллийн технологийн чиглэлээр шинэлэг бизнес санаа болон төсөлтэй байх, 18-аас дээш насны, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжих, ажиллах сонирхолтой иргэн байх шаардлагатай. Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн /МКIT/ сургалтын төвийн мэргэжлийн ангийг “A” үнэлгээтэй төгссөн залуучууд Бизнес инкубатор төвд шууд элсэж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Дараагийн ээлжийн бүртгэлд хамрагдах хүсэлтэй 10 багийг 2017 оны 07-р сарын 10-ны өдрийн дотор сонгон шалгаруулах тул Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud / болон 7012-2999 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
https://ikon.mn/n/11pp
11pq
С.Ганбаатарт холбогдох асуудлыг шүүхээс цагдаагийн байгууллагад ДАХИН буцаалаа
ikon.mn
06/27/2017 11:53:00
Гэрэл зургийг mpa.mn МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн байгууллага тогтоосон. Уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаахаар шийдвэрлэсэн байна. Учир нь хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулах шаардлагатай гэж үзжээ. Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй ажээ. Эх сурвалж: БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
https://ikon.mn/n/11pq
11pr
Ц.Элбэгдорж: Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо. Иргэддээ талархая
Б.Ану
06/27/2017 12:33:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт долоодугаар сарын 9-нд зохион байгуулагдахаар болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн сонгуулийн талаар "Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо. Иргэддээ талархая. Төрийн ажил цалгардахгүй, хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя" хэмээн өөрийн албан ёсны твиттер хуудастаа бичжээ. Яг энэ үед иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ес дэх удаагаа Үндэсний Их Баяр наадмыг нээх завшаан тохиолоо гэцгээж байгаа юм. Үнэхээр ч дахин санал хураалт долоодугаар сарын 9-нд болвол шинээр сонгогдох Ерөнхийлөгч баяр наадмын өмнө тангаргаа өргөж амжихгүй байх өндөр магадлалтай билээ. Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо.Иргэддээ талархая.Төрийн ажил цалгардахгүй,хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя. — Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) June 27, 2017
https://ikon.mn/n/11pr
11ps
Дахин санал хураалтын шатанд сонгуулийн сурталчилгаа хийх хориотой
А.Үлэмж, iKon.mn
06/27/2017 13:08:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрлөө. Санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй учраас дахин саналт хураалт долоодугаар сарын 9-нд явагдахаар болж тов гарлаа. Тиймээс долоодугаар сарын 9 буюу дахин саналт хураалт дуустал Сонгуулийн сурталчилгаа хийхийг сонгуулийн тухай хуулийн дагуу хоригложээ. 70.9. Дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
https://ikon.mn/n/11ps
11pt
iOS 11-ийн туршилтын хувилбарыг суулгах боломжтой боллоо
Р.Түвшин, iKon.mn
06/27/2017 13:10:00
Apple компани өнөөдрөөс эхлэн iPhone, iPad хэрэглэгчиддээ ирэх намар зах зээлд гарах iOS мобайл үйлдлийн системийнхээ 11 дэх хувилбарыг туршиж үзэх боломжийг нээж байна. Туршилтын хувилбарыг Apple компанийн вэбсайтаас татах юм. Энэ сарын эхээр болсон WWDC хөгжүүлэгчдийн арга хэмжээний үеэр iOS 11-ийг танилцуулж байв. Шинэ хувилбар нь стандарт боломжуудаа сайжруулснаас гадна iPad төхөөрөмжийг илүү хүчирхэг, ажлын машин болгоход чиглэгдсэн байна. Мэдээж туршилтын хувилбар тул алдаа байх магадлал өндөр. Тиймээс Apple компани шинэ системийг суулгахаасаа өмнө одоогийн системээ бүхэлд нь компьютерт эсвэл iCloud дээр нөөцлөхийг зөвлөж байгаа. iOS 11-ийн эцсийн хувилбар нь ирэх есдүгээр сард шинэ iPhone гар утастай хамт зах зээлд хүрэх юм. iOS 11-ийн шилдэг 25 боломж: Эх сурвалж: The Verge
https://ikon.mn/n/11pt
11pu
Сальвадор Далигийн шарилыг гаргаж, эцэг тогтоох шинжилгээ хийхээр болжээ
Р.Төмөр, ikon.mn
06/27/2017 13:32:00
Нэрт зураач, сюрреализмийн томоохон төлөөлөгч Сальвадор Дали 1989 онд 85 насандаа зүрхний өвчнөөр бурхны оронд заларсан юм. Тэгвэл үүнээс 28 жилийн дараа нэрт зураачийн шарилыг булшнаас нь гарган ирж, шинжлээд эцэг тогтоох шийдвэрийг шүүхээс гаргалаа. 1956 онд Жирона хотод төрсөн, хөзрийн мэргэч Мариа Пилар Абел Мартинез хэмээх эмэгтэй өөрийнх нь эх Сальвадор Далитай 1955 онд явалддаг байсан тухай өмнө нь хэвлэлд ярьж байв. Түүний эх Антониа тухайн үед Далигийн гэрийн ойролцоох Каталонийн Кадакес хотод гэрийн үйлчлэгчээр ажиллаж байжээ. Антониа хатагтай нэрт зураачтай дотно харилцаатай байсан гэнэ. Энэ тухайгаа ч охиндоо үе үе ярьдаг байсан аж. Ингээд 2015 онд Абел нэрт зураачийн охин мөн гэдгээ батлуулах гэж Испаний шүүхэд хандсан нь өнөөдөр үр дүнд хүрч байгаа юм. Шүүхээс нэрт зураачийн шарилыг булшнаас нь гаргаж, ДНХ шинжилгээ авах шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой ба ингээгүй тохиолдолд долдугаар сард багтаан шинжилгээ хийх гэнэ. 1955 онд Дали 20 жил хамт амьдарсан Гала буюу Елена Диарановтай хэдийнээ гэрлээд байсан юм. Хэдийгээр Дали энэхүү гэрлэлтээ “төгс хослол” гэж нэрлэдэг байсан ч тэдний дунд хачин жигтэй харилцаа хадгалагдаж байсан гэдэг. Тухайлбал 1998 онд Vanity Fair сэтгүүлд тэдний хооронд уламжлалт бус дурлалын харилцаа байсан, өөр эмэгтэй, эрэгтэй хүмүүс дунд нь байсан тухай бичиж байв. Далигийн үл хөдлөх хөрөнгө Испанид хадгалагдаж байгаа. Хэрвээ Абел охин нь болохоо баталж чадвал нэрт зураачийн үлдээсэн хөрөнгөөс эзэмших эрхтэй болох юм. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/11pu
11pv
Шүлхийгийн вакциныг долоодугаар сарын II хагаст багтаан нийлүүлэх ОХУ-ын шийдвэр гарчээ
ikon.mn
06/27/2017 13:42:00
ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр”-ийн дагуу тус улсаас малын шүлхий өвчний эсрэг 4.1 сая тун вакциныг Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын II хагаст багтаан нийлүүлэх шийдвэрийг Оросын тал гаргалаа. Түүнчлэн, форумын хүрээнд зохиогдсон хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтын үеэр тохиролцсоны дагуу Монгол Улсад ОХУ-аас хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх шийдвэрийг оросын тал мөн гаргаж, холбогдох ажлыг 2017 оны 7 дугаар сард багтаан гүйцэтгэх болсон байна. Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах уг шийдвэрийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал О.В.Гаршина энэ сарын 23-ны өдөр тус Элчин сайдын яамны байранд хүрэлцэн ирж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үр дүн ийнхүү гарч эхэлсэн нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, цаашдын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/11pv
11pw
Он гарсаар 44 хүн усанд осолджээ
С.Бадрал, iKon.mn
06/27/2017 13:58:00
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байгаа юм. Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна. Сэрэмжлүүлэг Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
https://ikon.mn/n/11pw
11px
С.Ганбаатар: Энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй
Г.Мөрөн, iKon.mn
06/27/2017 15:02:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Ардын Хувьсгалт Намаас Ерөнхийлөгчийн Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689376667914571/ Ц.Шаравдорж: Сонгуулийн Ерөнхий Хороо хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргалаа МАХН-ын даргын Хүний эрх, улс төрийн бодлогын зөвлөх Ц.Шаравдорж “Монголчууд аа, МУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль гэх урьдаас дэглэсэн жүжгийн дүнг хүлээж аваад дараах мэдэгдлийг хүргэж байна. Юун түрүүнд сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт саналаа өгсөн сонгогчиддоо баярлалаа. Та бүхний минь өгсөн санал Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө өгсөн санал байлаа. Монголчууд луйвар, авлигал хээл хахууль, дээрмийн үнэнг дэлгэж, Монголчууд сэрж сэхээрсний нотолгоо боллоо. Гэхдээ хуулийн хүрээнд, хэнээс ч хараат бусаар сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргасан. Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж байна. Хууль зөрчиж гаргасан үр дүнг МАХН хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч хууль зүйн үндэс үгүй. Дэлхий нийтээр энэ сонгуулийг харж, ажигласан. Иргэдийн сонгох эрхийг уландаа гишгиж, Монголын нэрийг дэлхий дахинд гутаасан явдал болж байна. Албан тушаалд шуналтсан байдал Монголын нэрийг гутааж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн шөнө мэдээлэл хийхдээ 1,327,634 хүн санал өгсөн гэж хэлснийг бүгд сонссон. Гэтэл нэр дэвшигч нарын дүнг эцсийн байдлаар мэдээлэхдээ АН 517,478, МАН 411,748, МАХН-409,899 санал авсан гэж мэдээлсэн. Ингэж саналын зөрүү гарч байгаа нь МАН-ын нэр дэвшигчийн талд ажиллаж, сонгуулийг будлиантуулсны нотолгоо юм. Мөн СЕХ дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-нд гэж товлосон нь булхиагаа хурдан түргэн арилгах арга гэж үзэж байгаа учраас дахин санал хураалт явуулахгүй байх ёстой" гэв. С.Ганбаатар: СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж Гэрэл зургийг mpa.mn Нэр дэвшигч С.Ганбаатар “Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Энэ зөвхөн С.Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагаа байсангүй. Бүх ард түмний минь сонгуулийн ажил байлаа. Бид хамгийн шударга өрсөлдсөн. Бид цусны асуудал, гэр бүлийн асуудалд нэг ч үг дуугараагүй. Эцэст нь хэлэхэд олон зуун шадар туслах, ямар ч цалин хөлс мөнгө төгрөг гэлгүй бидэнд тусалж байсан ухуулагч, анд нартаа баярлаж байна. Та бүхний олон жилийн хүч хөдөлмөр, тэмцлийг бид үр дүнд хүргэх болно. Хамгийн гол зүйл бол нурах байшин дотроо өөрсдөө нурж байгаа гэдгээ МАНАН хүлээн зөвшөөрлөө. Бид ялна. СЕХ 35,000 амьгүй албатыг СЕХ бий болгосон. Бид СЕХ-нд хандаж, саналыг тоолох болно. Дараа дараагийн олон сонгууль Монголын ард түмний төлөө байх баталгааны төлөө тэмцэх болно. 50 сая воны талаарх учир утгагүй гүтгэлгээ зогсоо. Гадаад хүнийг Монгол төрд оруулж, жүжиг тавьж байна. Ингэж миний давуу талыг тодруулж яах нь вэ. Тэгэхээр Цагдаа Монголын ард түмний татвараар ажилладаг. Цагдаагийн удирдлагууд өнөөдөр луйварчдын гар хөл болсон байдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэв. Ц.Оюунбаатар: Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналыг зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ МАХН-ын гишүү Ц.Оюунбаатар “Сонгуулийн дүнд шууд нөлөөлж, 10,000 гаруй саналаар илүүрхэж байтал хэдхэн цагийн дотор МАН тэргүүлчихлээ. Үүнд бид СЕХ-г буруутгаж байна. Манай нэр дэвшигч 21 аймгаас 10-т нь ялалт байгуулсан. Улаанбаатарын ихэнх дүүрэгт амжилттай оролцсон. Ийм байхад Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналаар зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ. Бид Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд, зохион байгуулалттайгаар тэмцэх болно” гэв.
https://ikon.mn/n/11px
11py
Төв аймагт гемодиализийн эмчилгээ хийдэг боллоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/27/2017 14:48:00
Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализ эмчилгээг хийдэг боллоо. Ингэснээр аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиализ эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиализийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдарлын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байна. Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” гэв. Эх сурвалж: ЭМЯ
https://ikon.mn/n/11py
11pz
Ж.Цогтбаяр: Мөнгөн тэмдэгтийн мэдлэг хүн бүрт хамаатай
СУРТАЛЧИЛГАА
06/27/2017 15:12:00
МонголБанкнаас санаачлан, арилжааны банкуудтай хамтран зохион байгуулж буй “Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд Хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар иргэдийг тодорхой ойлголттой болгох зорилгоор Худалдаа, хөгжлийн банкны Касс үнэт зүйлсийн газрын захирал Ж.Цогтбаяртай уулзаж ярилцлаа. - Сайн байна уу? МонголБанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг Монгол орон даяар 2 сарын турш явуулж байгаа. Энэ аян хэр үр дүнтэй байна вэ? Аяны талаар бидэнд мэдээлэл өгнө үү? - Сайн байна уу? Энэ аяныг Монголбанкнаас эхлүүлэн, 2017.05.02-ны өдрөөс хойш 2 сарын хугацаатай Монгол орон даяар өрнөж, бүх арилжааны банкууд энэ аянд нэгдэж тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа юм. ХХБанкны зүгээс өөрийн салбаруудаараа өдөрлөг зохион байгуулж, гэрээт харилцагч байгууллагууд, ЕБС-ийн ахлах ангийнханд, ГЕГазрын хамт олонд, арилжааны банкууд болон бусад үйлчилгээний байгууллагуудад сургалт зохион байгуулж байна. Энэ аяны гол зорилго нь төрийн сүлдтэй, алтан соёмботой, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг хайрлаж, цэвэр сайхан хэрэглэж хэвшье гэж ард түмэндээ уриалж байгаа юм. Монголчууд бид үндэснийхээ мөнгөн тэмдэгтэд хайргүй хандаж, мухар сүсгэнд хэт их туйлшрах явдал их гарах юм. Жишээлбэл, 1, 5, 10, 20, 50, 100 төгрөгүүдийг уул овоо, лус савдагийг тахих, шинээр суварга босгоход дотор нь мөнгө хийх, шинээр байшин барихад зориулж газар ухаж хийж булах, сугалаа хонжвор, үзвэрийн билетийг дагуулж 1 ширхэг дэвсгэртийг цоолж худалдах гэх мэтчилэнгээр алтан соёмботой, арслангийн зурагтай 1 төгрөг, бидний шүтээн болсон адуун сүргийн дүрстэй 5, 10, 20, 50, 100 төгрөгүүд маань гүйлгээнд орох биш газарт булагдаж, хээрийн салхинд гандаж овоо болгоны чулуун доор дарагдаастай байна. Дэлхийн ямарч орны мөнгөнд арслангийн дүрсийг бүтнээр нь зурж оруулсан мөнгө байдаггүй бөгөөд дэлхийн хамгийн хүчтэй тоо бол 1-ийн тоо байдаг. Тэгэхээр бид бүхэн нэгийг бодууштай. Мөнгөн тэмдэгтийг дундуур нь нугалах, базах, гутал, оймсын түрүүндээ хийж хадгалах явдлаас татгалзах хэрэгтэй. Мөнгийг зөв, цэвэр, удаан эдэлгээтэй хэрэглэх энгийн арга бол зориулалтын хэтэвчинд хийж л хэвших явдал юм. - Харин том дэвсгэртүүдийн хувьд? - Бид бүгд мэднэ шүү дээ. 500-аас дээш дэвсгэрт хээр гадаа байдаг билүү? Газар булаад байж чадах уу? Үгүй шүү дээ. Тэгэхээр бид бүхэн үндэсний мөнгөн тэмдэгтээ цэвэр цэмцгэр, удаан эдэлгээтэй хэрэглээд сурчихвал улс орны эдийн засагт ч бас түлхэц болно гэдгийг иргэн бүр ойлгоосой гэж хүсч байна. - Нэгэнт мөнгөн тэмдэгтийн хэрэглээний талаар яригдаж байгаа тул энэхүү ярилцлагаараа Хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар уншигчиддаа ойлголт өгөх гэсэн юм. Та бидэнд энгийнээр тайлбарлаж өгнө үү? - “Хуурамч мөнгөн тэмдэгт” гэж төлбөр тооцооны хэрэгсэл болгох зорилгоор үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хууль бусаар дууриалган хийсэн, хэвлэсэн, зурсан тэмдэгтийг ойлгоно. Манай улсад Ардын хувьсгал ялсны дараа үндэсний банк, санхүүгийн тогтолцоо бий болж мөнгөн тэмдэгт анх гүйлгээнд орж эхэлсэн байдаг. Дэлхийн түүхэнд мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх явдал нь 20-р зууны эхэн үеэс эхлэлтэй гэж үздэг. Эхлээд мөнгөн тэмдэгт, алт эрдэнэсийг дууриалган хийдэг байсан бол сүүлдээ бүтээгдэхүүнийг хуурамчаар хийж зах зээлд нийлүүлдэг болсон юм. Тухайн үед мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийг дууриалган хийхдээ тухайн зүйлийн нарийн хийц, загварыг дууриалгахад хүндрэлтэй байсан бол 21-р зуунд техник, технологийн үсрэнгүй хөгжил болж бүх бүтээгдэхүүнийг ялгагдахааргүй дууриалган хийдэг болсон. Жишээлбэл: Алдартай зураачийн зурсан зургийг хэдэн ч удаа хэвлээд зах дээр зарж болно. Брэнд хувцсыг яг адилхан оёж, шошгыг нь наах юм бол жинхэнэ хувцсаасаа ялгагдах зүйлгүй байх жишээтэй. Харин мөнгөн тэмдэгтийг нарийн багажийн тусламжтайгаар дууриалган хийж, хэвлэж, зурж гүйлгээнд гаргасаар л байна. - Манай улсад ихэвчлэн ямар валютууд хуурамчаар гүйлгээнд байна вэ? - Монгол Улс 2 том гүрний дунд оршдог жижиг зах зээлтэй орон боловч манайд чөлөөт хөрвөх валютууд их байдаг. Өнөөдрийн байдлаар манай банк 15-н төрлийн гадаад валютыг худалдан авч, худалддаг. Бусад арилжааны банкуудын хувьд 10 хүртэлх төрлийн валютыг худалдан авч, худалдаж байгаа. Харилцагчдын хувьд банканд итгэж, банкнаас бэлэн валютыг худалдаж авах нь эрсдэлгүй гэж хэлмээр байна. Дэлхийн санхүүгийн сагсанд байдаг валютуудаас АНУ-ын 100, 50, 20, 5-тын дэвсгэртүүд, Хятадын 100, 50 юань, Европийн холбооны мөнгөн тэмдэгт болох 500, 100, 50 евро, Австрали 100 доллар зэрэг валютуудаас гадна Монгол улсын 20000, 10000, 5000 төгрөг зэрэг орнуудын мөнгөн тэмдэгт нь хуурамчаар үйлдэгдэн гүйлгээнд орж ирэх нь их байна. Тийм учраас бэлэн валют авахаар бол банкнаасаа авах нь ямар нэгэн эрсдэл байхгүй. - Тэгвэл хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн ялгах вэ? Голлон илэрч байгаа хуурамч валютын шинжүүдийн талаар мэдээлж болох уу? - Манай банканд илэрч байсан хуурамч дэвсгэртийг жишээ болговол, гүйлгээнд их байдаг 1993-1996 оны 100 ам.долларын 3 нууцлалын хувьд: Микро бичилт талаас, жинхэнэ дэвсгэртийн A талын зүүн доод буланд байрлах нэрлэсэн үнийг ажиглахад 100-ын тоон дотор микро бичилтээр USA100 гэсэн тэмдэглэгээ шулуун шугам дагуу бичигдсэн байдаг. Харин, хуурамч тэмдэгтийн хувьд микро бичилтүүдийн үсгийн өндрийн хэмжээ өөр, шулуун шугамын хоорондын хэмжээ алдагдсан байсан. Цаасны шинж талаас, жинхэнэ дэвсгэрт нь цаасны хээ ташуу зураастай, шулуун шугамаар үргэлжилсэн байдаг бол хуурамч нь зузаан, дөрвөлжин хээтэй цаасаар хийсэн байсан. Мөн металл утас, микро бичилт гэж байдаг. Жинхэнэ дэвсгэртийг валют шалгагч неон гэрэлд шалгахад ягаан өнгийн тууз гэрэлтэж, уг туузан дээр жижиг үсгээр USA100 гэсэн бичилт дэвсгэртийн аль ч талаас зөв уншигдахаар бичигдсэн байдаг бол хуурамч нь металл утас байхгүй, USA 100 бичилтийг тод хар өнгөөр бичсэн байсан. Бас нэг илэрсэн хуурамч юань нь, БНХАУ-ын 2005 оны Q2H1378924 серийн дугаартай 100-тын дэвсгэрт юм. Дэвсгэртийн ерөнхий суурь өнгө нь бүдэг өнгөтэй, цаасны дуугаралт жинхэнэ юаньтай адилхан сонсогддог. Гэвч неон гэрэлд шалгахад фосфорон шар өнгө гэрэлтэхгүй, зарим хэсэгтээ бүдэг шар өнгө харагдаж, усан хөргийг хар зурагнаас шууд буулгаж байрлуулсан байсан. Харин жинхэнэ дэвсгэрт нь неон гэрэлд шалгахад фосфорон шар өнгө тод гэрэлтэж, усан хөрөг нь тодорч харагддаггүй. - Хувь хүн, байгууллага мэдэхгүйгээсээ болоод хуурамч төгрөг юмуу валют авсан тохиолдолд хаана хандах ёстой вэ? - Хэрэв Та хуурамч мөнгөн тэмдэгтийг хүлээн авч гүйлгээнд оруулахыг санаархсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк, санхүүгийн байгууллагуудад хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн тохиолдолд харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад хүргэж өгөх үүрэгтэй. Яагаад банкууд өөрсдөө шийдэж болдоггүй вэ гэвэл 2013 оны 6-дугаар сарын 12-ны өдрийн МонголБанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, ЦЕГ-ын даргын хамтарсан тушаал гарч шинэ журам батлагдсаны дагуу гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хураан авч цагдаагийн байгууллагад хүргэх үүрэгтэй болсон байгаа. Цагдаагийн байгууллага эцсийн хариуг гаргаж өгөх үүрэгтэй болж байгаа юм. - Ярилцлага өгсөн танд баярлалаа - Баярлалаа.
https://ikon.mn/n/11pz
11q
Галын аюулгүй байдал хангаагүй гараашийг шалгуулах боломжтой
Ж.Отгонмягмар
11/07/2013 09:11:00
Иргэд өөрийн харьяа дүүргийнхээ онцгой байдлын хэлтэст хандаж албан тоот эсвэл өргөдөл гаргаж болно Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор орон сууцны дооц байрлах гараашуудад галын аюулгүй байдал алдагдуулах тохиолдол ихэсдэг. Энэ сарын 15-аас эхлэн нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дулаан гараашуудад шалгалт хийнэ. Тиймээс энэ тохиолдолд хаана хандах хэрэгтэй талаар ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч С.Эрдэнэбаяраас тодрууллаа. -Сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор дулаан гараашуудад галын аюулгүй байддын шалгалтыг хэзээ зохион байгуулах вэ? -Нийслэлийн онцгой байдлын газраас батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, байгууллагын дулаан гараашуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх удирдамжит шалгалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тодруулбал, ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 15-аас эхлэн нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дулаан гараашуудад шалгалт хийнэ. Байршлуудын хувьд орон сууцнуудын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд, орон сууцны гадна талд тоглоомын талбайн доор төлөвлөгдсөн гараашууд, гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа дулаан гараашуудад ерөнхийдөө хяналт шалгалтуудыг хийнэ. -Дулаан гараашуудад галын аюулгүй байдлын хангах стандарт нь ямар байдаг вэ. Иргэд аж ахуйн нэгжүүд ихэвчлэн ямар стандартыг зөрчөөд байдаг вэ? -Гараашид гал түймрийн автомат дохиоллын систем, гал унтраах автомат төхөөрөмж, утаа зайлуулах болон агааржуулалтын систем зайлшгүй төлөвлөгдсөн байх ёстой. Түүнчлэн Ашиглалтын явцад барилгын ажлын зургийн дагуу цахилгаан байгууламжийн дүрмийг хангахгүй цахилгааны монтаж татах, тухайн цахилгааны монтаж нь механик гэмтлээс хамгаалсан хамгаалалттай байх ёстой. Мөн байгууламжийн цахилгааны дүрмийн дагуу гараашийн гэрэлтүүлэг нь стандартын дагуу бүрхүүл хамгаалалттай байдаг. Эдгээр дүрмийг хангаагүй байдгаас болж дулаан гараашуудад гал гардаг. Ер нь тээврийн хэрэгслийг байрлуулахдаа аврах нөөц гарц хааж, автомашин байрлуулдаг, мөн зорчих хэсэг дээр эгнээ хоорондын зай хэмжээг алдагдуулж тээврийн хэрэгсэл зөрчил их байдаг. Энэ тохиолдолд ямар нэгэн гал түймэр, болзошгүй аюулт үзэгдэлтэй холбоотой осол гарсан үед нэгээс нөгөө тээврийн хэрэгсэлд дамжин тархах нөхцөл бүрдцэг. Тиймээс үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэд өдөр, оройн цагаар гараашдаа тээврийн хэрэгсэл байрлуулах дүрмийн дагуу зайлшгүй байрлуулж байх хэрэгтэй. Иргэд өөрийн амьдарч байгаа орон сууцны доор байрлах гараашууд стандарт дүрэм зөрчиж байгаа болон галын аюулгүй байдал хангаагүй зэрэг асуудлыг хаана хандаж шийдвэрлүүлэх вэ? -Энэ тохиолдолд иргэд өөрийн харьяа дүүргийнхээ онцгой байдлын хэлтэст хандаж албан тоот эсвэл өргөдөл гаргаж болно. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тухайн барилга байгууламжид шалгалт зохион байгуулж, зөрчлийг газар дээр нь арилгаж болох асууддыг арилгаж, холбогдох хүмүүст нь болон харуул хамгаалалтын ажилтнуудад нь зааварчилгаа өгдөг. -Галын аюулгүй байддын стандарт дүрмийг зөрчсөн байгууллага болон иргэнд ямар хариуцлага тооцдог юм бэ? -Хяналт шалгалтаар галын аюулгүй байддын дүрэм зөрчсөн асуудлыг гал түйм-рийн улсын байцаагч нар Галын аюулгүй байдлыг тухай хуулийн 6.1.4, гал түймрийн хяналтын дүрмийн А.Д заалтыг үндэслэн байгууллагын үйл ажиллагаа зогсоодог. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-д заасныг дагуу байгууллага, иргэн, албан тушаалтанд арга хэмжээ тооцон ажилладаг. Тодруулбал, иргэн 1000-50 мянга, албан тушаалтан 30-60 мянга, аж ахуйн нэгж байгууллага 50-250 мянган төгрөгөөр тооцож арга хэмжээ авна. Түүнчлэн илэрсэн зөрчилийг арилгуулахаар холбогдох албан тушаалтан, иргэдэд эрх зүйн барим бичгүүдийг хүргүүлдэг. Мөн биелэлтэд нь хяналт тавьж ажилладаг байгаа.
https://ikon.mn/n/11q
11q0
AR технологи iPhone-ийг удахгүй шидтэй болгоно
Р.Түвшин, iKon.mn
06/27/2017 15:13:00
Apple компанийн гаргаж байгаа AR (Augmented Reality) технологийн хөгжүүлэгчдэд зориулсан багаж хэрэгсэл нь бодит орчинг хийсвэр биеттэй хослуулан ашиглах боломж олгож байгаа. Энэ сарын эхээр болсон WWDC хөгжүүлэгчдийн чуулган дээр ARKit framework-ийг анх танилцуулсан бөгөөд үүний дараа апп хөгжүүлэгчид эхний демо жишээ бүтээгдэхүүнүүдээ сонирхуулаад эхэлжээ. Эндээс харвал удахгүй iPhone нь ер бусын ид шидтэй төхөөрөмж болохоор харагдаж байна. Жишээ болгож AR урт хэмжигч аппликэшний демог дор үзүүлэв. iPhone-ийг ашиглан биетүүдийн уртыг хэмжиж болж байгааг эндээс харж болно. Өөр нэг демо iPhone ашиглан агаарт зураг зурж болохыг харуулсан байна. How rad is this → Drawing in mid-air using just your iPhone https://t.co/6v5xI1ApGw Done w/ #ARKit by @laanlabs pic.twitter.com/8F4eseaVyj — Made With ARKit (@madewithARKit) June 26, 2017 Удахгүй AR технологи ашигласан сонирхолтой аппликэшнүүд iOS системд зориулагдан гарч эхлэх нь тодорхой болжээ. Эх сурвалж: Mashable
https://ikon.mn/n/11q0
11q1
Лайма Андрикиене: Залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа
ikon.mn
06/27/2017 15:57:00
Гэрэл зургийг mpa.mn 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан гадаадын ажиглагчид сонгуулийн урьдчилсан дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ. Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене "Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулсан хууль тогтоомжоор авлигатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна. Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Ийм сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа. Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй" гэлээ. Сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болсон Гэрэл зургийг mpa.mn ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс "Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болж байсан. Манай хороо хоёр дахь шатны санал хураалт болсноос хойш хэд хоногийн хугацаанд энд байна. Миний бие болон АИХЭГ-аас ирсэн хамтран ажиллагсад үлдсэн хугацаанд энэхүү сайхан, ардчилсан оронд үр дүнтэй ажиллана гэдэгт найдаж байна. Сурталчилгааны хугацаанд гурван нэр дэвшигч нэгнийгээ авлига авсан, гэмт хэрэгт холбогдсон мэтээр гүтгэсэн" хэмээн тайлбарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатан дээр байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшихтэй холбоотой тодорхойгүй байдал үүсгэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ. Түүнчлэн санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч СЕХ дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэлтэд тэмдэглэжээ. Цагдаагийн байгууллагад сонгуулийн өдөр 150 орчим өргөдөл гомдол ирснээс 86 нь санал худалдаж авсан гэх гомдлууд байсан талаар ажиглагчид онцолж байв. Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцлоо.
https://ikon.mn/n/11q1
11q2
Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж байна
www.ulaanbaatar.mn
06/27/2017 16:15:00
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас эгнээ тусгаарлах хайсуудыг будаж эхэллээ. Тухайлбал зургаадугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр 302 ширхэг хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг 3 метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөл тус тус будаж, өнгө үзэмжийг сэргээсэн байна.
https://ikon.mn/n/11q2
11q3
М.Энхболд: Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгая
Б.УЧРАЛ, iKon.mn
06/27/2017 16:39:00
Гэрэл зургийг mpa.mn МАН-аас Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийж байна. Ерөнхийлөгч нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн дараа анх удаа хэвлэлд мэдээлэл өглөө. МАН-ын хэвлэлийн бага хурлыг ШУУД хүлээн авч үзнэ үү. ШУУД үзэх https://www.facebook.com/iKonNews/videos/689415747910663/ "Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо" Нэр дэвшигч М.Энхболд "Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулж дууслаа. Өнөөдөр СЕХ дүнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Надад саналаа өгч, миний нэрийг дэмжсэн олон мянган сонгогч, намын идэвхтэн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлж байна. Эцсийн үр дүн гараагүй ч гэсэн би ямар ч үед улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажилд санаа тавьж ажилласаар байх болно. Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалгын дагуу болж чадсангүй. Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо. Хамгийн эцсийн мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцсан бэ гэдэгт тайлбар өгсөн. 60 тэрбум төгрөгийн асуудал бол эвлүүлэг гэдгийг хэлсэн. Газрын наймаачин гэдэгт бас тайлбар өгсөн. Сонгуулийн хувьд иргэдийн оролцоо идэвх сайн байлаа. Долоодугаар сарын 9-нд дараагийн сонгууль болно гэж Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж шийджээ. Би дахин санал хураалт зохион байгуулж байгаа долоодугаар сарын 9-ний өдөр ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэд, олон түмэн идэвхтэй оролцож, саналаа өгч, сонгуулийг үр дүнтэй болгоорой гэж уриалж байна" гэлээ. М.Энхболд: Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна Гэрэл зургийг mpa.mn Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Танай намыг санал луйвардсан гэдэг мэдээллийг МАХН-аас өгсөн. Энэ талаар байр сууриа илэрхийлээч? -МАХН-ын нэр дэвшигч, удирдлагууд хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Сонгуулийн дараа МАН руу дайрах хандлага бусад улс төрийн хүчнээс гаргаж байсан. Буруу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг бидэн рүү дайрсан мэдээлэл хийсэн гэсэн. Сонгуулийн саналын хуудсыг тоолъё гэдгийг би дэмжиж байгаа. Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болж байна. Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна. -Долоодугаар сарын 9-нд хоёр дахь санал хураалт товлогдсон. Баяр наадам, аялал зугаалгын үеэр товлосон нь ямар учиртай юм бол? -Долоодугаар сарын 9-ний өдрийг СЕХ зүгээр ч нэг сонгоод авсан биш байх. Цаг хугацааны фактор гэж юм байна. Энэ хуулийнхаа хугацааг бодож, тооцож энэ хугацааг сонгосон байх. Тиймээс сонгуулийн байгууллагынхаа товлосон хугацаанд оролцоод сонгуулийн үйл ажиллагааг дуусгах байх. -Танайх МАХН-тай эвсэж сонгуульд оролцох уу? -Тийм юм одоогоор байхгүй.
https://ikon.mn/n/11q3
11q4
Прадагийн $185-ын үнэтэй цаасны хавчаар маргаан дэгдээж байна
Р.Төмөр, ikon.mn
06/27/2017 16:24:00
Италийн загварын компани болох Прада саяхан $185-ын үнэтэй цаасны хавчаар зарж эхэлсэн нь интернэт ертөнцөд маргаан дэгдээгээд байна. Цэвэр мөнгөөр урласан энэхүү хавчаар нь гэхдээ мөнгөн дэвсгэртүүдийг хавчихад зориулагдсан эд ажээ. Гэсэн хэдий ч ердийн цаасны хавчаартай ижил хэлбэр, хийцтэй байгаа нь хүмүүсийг гайхахад хүргэж, учир утгагүй тансаг хэрэглээ хэмээн шүүмжлүүлж байгаа юм. 6 см урттай хавчаар нь “Prada” гэсэн логотойгоос өөр онцгой зүйл байхгүй. Тиймээс хүмүүс яагаад ийм үнэтэй байгааг нь ойлгохгүй байгаа гэнэ. Брэндийн үнэ цэн ийм байхаас аргагүй гэх хүмүүс ч бас мэр сэр байгаа юм. $185 for a paperclip? This thing better be able to hold my life together.. pic.twitter.com/IunW9Aiy25 — FREDDY (@FreddyAmazin) June 22, 2017 Эх сурвалж: Independent
https://ikon.mn/n/11q4
11q5
Х.Баттулга: Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга
ikon.mn
06/27/2017 17:35:00
АН-аас ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/dempartym/videos/1393170997438587/ С.Эрдэнэ: Эрх баригч намаас нэр дэвшигчийн саналын тоо маш хурдацтай өссөн. Энэ бүгдээс харахад сонгууль тэгш бус нөхцөл байдалтай боллоо АН-ын дарга С.Эрдэнэ "Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглах замаар будлиан үүсгэж, улс төрийн намуудад дарамт шахалт үзүүлэх олон үйл явц боллоо. Сонгуулийн дүн гарах үе шударга болж чадсан гэдэгт итгэхгүй байна. Эрх баригч намаас нэр дэвшигчийн саналын тоо маш хурдацтай өссөн. Энэ бүгдээс харахад сонгууль тэгш бус нөхцөл байдалтай боллоо. Сонгуульд иргэний эрхээрээ оролцох үүрэгтэй төрийн албан хаагчдад маш их дарамт учруулсан. Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тарааж сүлжээ бий болгосон. Монголын сонгогчид АН-аас нэр дэвшичг Х.Баттулгын төлөө нийт сонгуульд оролцогч иргэдийн 40 орчим хувь нь саналаа өгсөн. Та бүхний сонголт Монгол орны хувь заяаны төлөө хийсэн сонголт байсан шүү" гэв. Ц.Туваан: 2017 оны долоодугаар сарын 9-нд дахин санал хураалтыг товлосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай албан тоот СЕХ-нд хүргүүлсэн АН-ын ЕНБД Ц.Туваан "Ардчилсан намын удирдлагын зүгээс СЕХ-нд өнөөдөр албан тоот хүргүүлсэн. 2017 оны долоодугаар сарын 9-нд дахин санал хураалтыг товлосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгатай. Энэ өдөр амралтын өдөр таарч байна. Мөн баяр наадмын үйл ажиллагаатай давхацсан нь буруу юм гэдэг шаардлагыг хүргүүлсэн байгаа". Я.Санжмятав: Гурван цагийн өмнө АН-ын төв штаб руу байцаалт авах гэж дайрч орж ирсэн тохиолдол гарсан АН-ын гишүүн Я.Санжмятав "АН-аас нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн нийт иргэддээ штабынхаа нэрийн өмнөөс талархалаа илэрхийлж байна. Монголоо ялуулахын төлөө та бүхний зүрх сэтгэл бидэнтэй хамт байсан. Энэ удаагийн сонгуульд идэвхитэй байж саналаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Та бүхний итгэл үнэмшил, нэг санал ч илүүдэхгүй. Манай нэр дэвшигч рүү илүү их дайралт ирсэн. Энэ удаагийн санал хураалтад бидэнтэйгээ хамт байж Монгол Улсын хөгжлийн төлөө бидэнтэй хамтарч ажиллаарай. Яахаараа манайхаас шадар туслах ухуулагч нартаа өгсөн зардлыг илрүүлж болдог. Эрх баригч нам шадар туслах ухуулагчгүй ажиллаад байгаа юм уу? Эрх баригч намынхан бидний өгч байгаа цалингаас хоёр дахин их цалин өгч байгаа гэсэн мэдээлэл байна. Гурван цагийн өмнө АН-ын төв штаб руу байцаалт авах гэж дайрч орж ирсэн тохиолдол гарсан. Хэн хэн рүүгээ дайрах энэ дайралтаа зогсоох хэрэгтэй. Дахин санал хураалт явуулах 7 сарын 9-ний өдөр гэдэг бол наадам дотор төрийн сонгуулийг хутгаж байгаа явдал юм. Үүнийг больж ажлын өдөр зохион байгуулах бүрэн боломж бий". С.Эрдэнэ: Ирэх сарын 5,6-аас хэтрэхгүйгээр дахин санал хураалтаа явуулах хэрэгтэй байна АН-ын дарга С.Эрдэнэ "Бүх шатны сонгуулиудыг ажлын өдөр зохион байгуулах хуулийн заалттай. Амралтын өдөр дахин санал хураалтыг зохион байгуулж байгаа нь ирцийг хүргэхгүй байх далд санаатай. Бид энэ талаар шаардлага хүргүүлнэ. Цаг хугацааны хувьд ирэх сарын эхээр л хүмүүс хөдөө явчихдаг. Ирэх сарын 5,6-аас хэтрэхгүйгээр дахин санал хураалтаа явуулах хэрэгтэй байна. Тийм учраас СЕХ-г энэ асуудлыг иргэдийг бухимдалд хүргэхгүйгээр яаралтай шийдвэрлэх байх гэж бодож байна" гэлээ. Х.Баттулга: Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна Нэр дэвшигч Х.Баттулга "Илт давуу ялалтыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан боловч хуулийн 50+1 гэсэн хатуу заалтыг баримталж дахин санал хураалт явуулахаар болж байна. Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга. Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна. Ямар ч байсан бидэнд итгэж байгаа Монголчуудынхаа итгэлийг алдахгүй" гэв.
https://ikon.mn/n/11q5
11q6
Холимог тулааны болон тайчи мастеруудын зодооныг цагдаа нар зогсоожээ
Р.Төмөр, ikon.mn
06/27/2017 17:53:00
Өнгөрсөн хавар дэгдсэн маргаанд цэг тавихаар холимог тулааны спортын болон Хятадын уламжлалт тайчи урлагийн мастеруудын тулаан өчигдөр Шанхай хотод болох гэж байсныг цагдаа нар зогсоожээ. Бүлгээр зодолдох гэж байсан уг тулааны холимог төрөлд оролцох дөрвөн тулаанчийг дуулианы эзэн, “Maddog” хочтой Шу Шяодон тэргүүлж байсан бол дөрвөн тайчи мастерыг Ма Баогуо хэмээх мэргэжилтэн удирдаж байсан гэнэ. Дөрөвдүгээр сард Шу Шяодон тайчи мастер Вэй Лэйг 10 секундэд зодож ялалт байгуулснаар Хятадын онлайн ертөнцөд томоохон маргаан дэгдсэн юм. Хүмүүс Хятадын уламжлалт тулааны урлаг бодит амьдралд хэрэг болох эсэхэд эргэлзэж эхэлсэн бол зарим нь уг хоёр тулааны төрлийг шууд хооронд нь өрсөлдүүлэх ёсгүй хэмээн үзэж байв. YouTube сүлжээнд тавигдсан өчигдрийн үйл явдлын бичлэгээс харвал тэд тулаанд бэлдэж байх үед цагдаа нар байранд нэвтэрч ажиллагааг зогсоожээ. Удалгүй тэд Шу Шяодоныг авч явсан байна. Анхны маргаан дэгдсэний дараа Хятадын Тяньди группын эзэн, хөрөнгөтөн Чэн Шен 10 сая юаний бооцоо тавьж, маргааныг таслахаар тулалдсан мастеруудад хувааж өгөхөө амлаж байсан юм. Тэр үүнийгээ Хятадын эртний уламжлалт тайчи тулааны урлагийн нэр хүндийг аврахын тулд гэж зарлаж байжээ. Гэвч сонирхогчдын хүсэн хүлээж байсан тулаан өчигдөр болсонгүй өнгөрсөн байна. Тэд дахин хэзээ тулалдаан зохион байгуулах нь тодорхойгүй байна. Цагдаа Шу Шяодоныг зөвшөөрөлгүй халз тулаан зохион байгуулсан гэж буруутгажээ. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/11q6
11q7
Хэн нь ч "СОНГОГДОЖ" чадсангүй
Б.Төрбат
06/28/2017 08:13:00
-Нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурвын хэн нь ч ард түмнээсээ мандат авч, "сонгогдож" чадсангүй. Энэхүү үйл явц нь гурван нэр дэвшигч эсвэл сонгогчдын ирцээс үүдсэн асуудал гэхээсээ илүүтэй иргэд өнөөгийн улс төрийн гурван том намд итгэх итгэлийг харуулсан, түүнчлэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэх нөхдийн хувь улстөрчдөд нь тавьсан олон нийтийн дүн байлаа. Нөгөөтээгүүр МАН, АН, МАХН гэх улс төрийн гурван намаас өөр сонголтыг ард түмэн хүсэж, хүлээж байгааг илтгэж байна- Хэдийгээр сонгуулийн ирц 68.27 хувьд хүрч, нэг сая 357 мянга 788 иргэн сонгох эрхээ эдэлсэн ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 38.11 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30.32 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30.19 хувийн саналыг авсан бөгөөд хуульд заасны дагуу ирэх сарын 9-нд хоёр дахь шатны сонгуулийг хамгийн өндөр саналыг авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин зохион байгуулахаар болоод байна. Учир нь, нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хэн нь ч хуульд заасан сонгогчдын 50 хувиас дээш саналыг авч, төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах нөхцөлийг хангаж чадаагүй юм. Үнэндээ өнгөрсөн зургаан удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 2-4 хүн нэр дэвшин өрсөлдсөн ч аль нэг нь 50-иас дээш хувийн саналыг авч ялалт байгуулж иржээ. Энэ бол тухайн цаг үедээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийг төрийн тэргүүний "сунгаа"-нд сойсон гэдгээс эхлүүлээд тэр цаг үед нь олон нийт улс төрийн нам, эвсэлдээ тэр хэрээр итгэл хүлээлгэж байсан гэдгийн нотолгоо юм. Гэтэл өнөөдөр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өрсөлдөгч хоёроосоо хувь илүү саналыг авч, ялалт байгуулсан ч төрийн тэргүүн болох эрхээ ард түмнээсээ авч чадаагүй нь нөгөө талаараа түүнд ч гэсэн олон нийт "итгэхгүй", зүгээр л өөрийнх нь болон намынх нь чансааг л харуулсан явдал байж ч мэднэ. Харин МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатарын хувьд хүлээж, төсөөлж байгаагүй "амжилт"-ыг үзүүллээ. Учир нь, түүний ард ясны улстөрч гэгддэг МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан нь энэхүү амжилтыг үзүүлэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл өнгөрсөн парламентад 65 суудал авч, төрийн хувь заяаг "зурах" болсон МАН-ын хувьд нэр дэвшигч нь сонгогчдоосоо "чамлах"-аар саналыг авлаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013 онд болж байсан ч энэ удаагийнх шиг хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулж байсан тохиолдол байгаагүй. Тодруулбал, 1993 онд Л.Түдэв, П.Очирбат нарын дунд "тулаан" өрнөж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр МҮАН, МСДН-аас нэр дэвшсэн П.Очирбат сонгогчдын 57.7 хувийн саналыг авч анхны төрийн тэргүүн болж байв. Харин 2009 онд МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж нар нэр дэвшиж өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 51.2 хувийн саналаар ялалт байгуулж байлаа. Энэ хоёроос бусад тохиолдолд 3-4 хүн нэр дэвшиж хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулалгүйгээр аль нэг нь үнэмлэхүй ялалтыг байгуулж иржээ. Өөрөөр хэлбэл, 1997 онд П.Очирбат, Ж.Гомбожав, Н.Багабанди нар өрсөлдсөнөөс МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди нийт сонгогчдын 60.8 хувийн саналыг авч Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч болж байсан бол 2001 онд мөн л 58.13 хувийн саналаар төрийн тэргүүнийхээ албан тушаалыг үргэлжлүүлэн хаших эрхээ өвөртөлжээ. Харин 2005 онд МАХН-аас Н.Энхбаяр, "Эх орон-Ардчилал" эвслээс М.Энхсайхан, БНН-аас Б.Жаргалсайхан, "Эх орон нам"-аас Б.Эрдэнэбат нар өрсөлдөж, өнөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгогчдын 53.4 хувийн саналыг авч гурав дахь Ерөнхийлөгчөөр тодорсон байдаг. Хамгийн сүүлд буюу 2013 онд Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар нэр дэвшин өрсөлдсөнөөс Ц.Элбэгдорж 50.2 хувийн саналаар ялалт байгуулж, өнөөг хүртэл төрийн тэргүүнээр ажиллаж байна. Дээрх зургаан удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 2-4 хүн нэр дэвшин өрсөлдөж байсан ч өнөөдрийнх шиг хэн нэг нь 50-иас илүү хувийн саналыг авч чадалгүй, хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байгаагүй нь харагдаж байна. Зөвхөн үүнээс үзэхэд л дээр дурдсанчлан өнгөрсөн даваа гарагт болсон энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигч, цаашлаад улс төрийн гурван том намд итгэх иргэдийн итгэлийг харуулж байна гэхэд болно. Ямартай ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч ард түмнээсээ мандат авч чадсангүй хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар боллоо. Монгол Улс түүхэндээ анх удаа хоёр дахь шатны санал хураалтыг хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, М.Энхболд хоёрын дунд өрнүүлэхээр болж байна. Хэрэв ирэх сарын 9-нд болох хоёр дахь шатны санал хураалтын ирц болон энэхүү хоёр нэр дэвшигчийн аль нэг нь сонгогчдоосоо 50-иас илүү хувийн саналыг авч чадаагүй тохиолдолд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцох хуультай. Улмаар УИХ-аас дахин сонгуулийн товыг зарлаж, нэр дэвшигчдээ бүртгэх юм.
https://ikon.mn/n/11q7
11q8
Компьютерийн “Петя” вирус дэлхий даяар тархлаа
Р.Түвшин, iKon.mn
06/28/2017 08:21:00
Өчигдөр буюу Мягмар гарагт “Petya” (Петя) нэртэй мэдээлэл барьцаалагч вирус дэлхий даяар тархжээ. Украинаас анх эхэлсэн гэж байгаа уг вирус нь Оросын Роснефт, АНУ-ын эмийн бүтээгдэхүүний Merck, олон улсын эрчим хүч, тээврийн Maersk, Британий сурталчилгаа, PR-ийн WPP зэрэг томоохон компаниудын компьютерийн системд халдаж, мэдээллийг нь барьцаалсан байна. Халдсан вирус нь биткоиноор $300 төлж байж компьютерийн мэдээллээ олж авахыг шаарддаг гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард үүнтэй төстэй WannaCry вирус дэлхий даяар тархаж, 200,000 орчим компьютерт халдсан юм. WannaCry нь NSA (Америкийн Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг)-ийн ашигладаг байсан системийн цоорхойгоор халддаг байв. Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Эдуард Сноуден "Petya" вирусыг мөн NSA-ийн компьютерт нэвтрэх аргыг ашиглан тархаж байгаа гэж дүгнэжээ. Одоогоор “Петя” вирусыг тараасан этгээдийн талаар мэдээлэл илрээгүй байна. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/11q8
11q9
Ерөнхийлөгчид авлигын асуудлаар хэрэг үүсгэж болзошгүй
Э.Мөнхзаяа
06/28/2017 08:24:00
-Улстөрчдийн үзэж буйгаар Мишел Темер парламентын гишүүдийн талаас илүү хувийн дэмжлэгийг авах магадлалтай байна. Тэгэхээр түүнд хэрэг үүсгэх хүсэлт удахгүй цуцлагдана гэсэн үг- Бразилийн Ерөнхий прокурорын газар Холбооны дээд шүүхдээ тус улсын Ерөнхийлөгч Мишел Темерт авлигын асуудлаар хэрэг үүсгэн шалгах тухай хүсэлт гаргажээ. Энэ тухай “Glo-bo" суваг мэдээллээ. Тус сувгийн мэдээлснээр ийм нөхцөл байдал Өмнөд Америктаа томд ордог энэ улсын түүхэнд анх удаа тохиож байгаа гэнэ. Бразилийн Ерөнхий прокурор Родригу Жаногийн гарын үсэг бүхий уг баримтад “Мишел Темер болон түүний хамтрагч асан Родригу Роша Лоурес нар хууль бусаар төрийн албан хаагчдын чухал үүргийг өөрчилж, өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн” гэжээ. Мөн “2017 оны 3-4 дүгээр сард Ерөнхийлөгч Мишел Темер төрийн тэргүүний албан тушаал, үндэсний бодлогын тэргүүлэгчийн байр сууриа ашиглан Родригу Рошу Лоурес хэмээх зуучлагчаар дамжуулан зориудаар J&F Investo-mentos S.A. компанийн ерөнхийлөгч Жоэсли Мендонса Батистагийн өгсөн 500 мянган реал буюу 152 мянган ам.долларыг авсан” гэжээ. Ерөнхий прокурорын газраас ойрын өдрүүдэд Темерийг буруутгасан бас нэг хүсэлтийг гаргаж магадгүй байна. Бразилийн хууль тогтоомжид зааснаар төрийн тэргүүн шүүхийн мөрдлөг шалгалтаас хагас дархлаатай байдаг. Тиймээс түүнд зөвхөн Холбооны дээд шүүхээс л хэрэг үүсгэх боломжтой юм. Үүнээс гадна шүүхийн дээд байгууллага энэ асуудлаар парламентаас зөвшөөрөл авах үүрэгтэй. Харин Ерөнхийлөгчид хэрэг үүсгэх тухай санаачилгыг парламентын доод танхимын гишүүдийн дор хаяж 2/3 нь дэмжиж байж, хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Цаашдын хувилбар Бразилийн олонх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улстөрчдийн үзэж буйгаар өдгөө Темер парламентад буй эрх баригч эвслийн намын гишүүдийн талаас илүү хувийн дэмжлэгийг хүлээх төлөвтэй байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн буруутгасан ямар ч хүсэлт цуцлагдах магадлал өндөр гэсэн үг юм. Энэ нь төрийн тэргүүнд хэрэг үүсгэх явц хаагдана гэсэн үг. Хэрвээ гишүүдийн 2/3-аас багагүй хувь нь Темерийн эсрэг хэргийг шалгахыг дэмжвэл Холбооны дээд шүүхийн нэгдсэн хуралдааны олонхын саналаар түүнд хэрэг үүсгэх аж. Хэрвээ шүүгчид прокурорын газрын баримтыг итгэл үнэмшил муутай гэж үзвэл хэргийг шууд хаана. Эсрэг тохиолдолд Темер албан ёсоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, 180 хоногт албан тушаалаасаа огцрох гэнэ. Энэ үед төрийн тэргүүний үүргийг парламентын доод танхимын дарга Родригу Майя түр орлон гүйцэтгэх юм. Ингээд Темерийг албан тушаалаас нь огцруулсан мөчөөс хойш 180 хоногийн турш буруутай нь тогтоогдвол албан тушаалаа бүр мөсөн алдана. Энэ хугацаанд шүүхээс түүнийг буруутай гэж нотолж чадахгүй бол Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа эргээд орох аж. Ерөнхийлөгчийг тойрсон авлигын дуулиан Өмнөд Америкийн томоохон улс болох Бразилд тавдугаар сарын дунд төрийн тэргүүнтэй шууд холбоотой авлигын дуулиан дэгдсэн билээ. Бразилийн бизнесменүүд болох Жоэсли ба Уэсли Батиста Холбооны дээд шүүхэд нэгэн дуу бичлэгийг өгсөн. Энэхүү дуу бичлэгт Темер парламентын доод танхимын дарга асан, өмнөх Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах ажиллагааг зохион байгуулсан Эдуард Куньяг хахуульдах гэж байгаа тухай бичигджээ. Мөрдөн шалгагчдын үзэж буйгаар энд яригдсан мөнгө нь Куньяг дуугүй байлгах гэж хахуульдсан аж. Үүнээс гадна цагдаа нар нэгэн дүрс бичлэг иржээ. Энэхүү дүрс бичлэгт Темерийн ойрын зөвлөхүүдийн нэг Родригу Роша Лоурес чемоданд их хэмжээний мөнгө хийж байгаа нь харагджээ. Үүний дараа сөрөг хүчний хэд хэдэн улстөрч парламентын доод танхимын дарга Родригу Майяд Ерөнхийлөгчийг огцруулах тухай хүсэлт гаргажээ. Үүнээс гадна Темерийн асуудлаар мөрдөн байцаалт эхлүүлсэн байна. Темер эдгээр дуу, дүрс бичлэгийг эвлүүлэг, хуурамч гэсэн байна.
https://ikon.mn/n/11q9
11qa
БНХАУ-д тарвасны халдварт өвчин гарчээ
Монголын мэдээ
06/28/2017 08:30:00
Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр, дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж, аюулын харанга дэлдээд байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Нинбо хотод “SK5” хэмээх шинэ төрлийн халдвараар гурван хүн нас баржээ. Манай улсын тарвасны импортын 60 гаруй хувь урд хөршөөс орж ирдэг тул иргэддээ анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар, Хятадын эрүүл мэндийн байгууллагууд тарвасаар дамжин тархаж байгаа шинэ өвчний шинж тэмдэг, хор хөнөөл, шалтгаан нөхцөл, эмчилгээний талаар ямар ч мэдээлэл өгч чадахгүй байгаа аж. Мөн Далянь хотод 3,167 хүн уг халдвараар өвчилж, нас барагсдад яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг тусгаарлан эмчилж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын зүүн мужийн фермүүдэд тариалсан тарвас нэг нэгээрээ хагарч эхэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд учрыг нь тайлбарлаж чадахгүй байгаа юм байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Жинсу мужийн уг тосгонд жимс, жимсгэнэ тариалдаг 20 ферм байдгаас 10-д нь дээрх явдал тохиолджээ.
https://ikon.mn/n/11qa
11qb
Өргөст хэмх, улаан лоолийн импортод цэг тавья
Ч.Чулуун
06/28/2017 08:44:00
Монгол Улс махнаас бусад хүнсний бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог, түүгээр зогсохгүй хэн дуртай нь импортолж болдог, оруулж ирснийгээ хаа дуртай газраа зарж борлуулж, ашиг олдог цөөн улсын нэг байх. Эсвэл цорын ганц нь ч байж мэднэ. Тэр дундаа төмс, хүнсний ногоо импортолдог. Сахарын элсэн цөлд амьдардаг бол тийм байхаас ч өөр аргагүй. Гэтэл хөрс шороо минь онгон дагшнаараа шахам, хад чулуу багатай л бол хаана ч хамаагүй сонгинын хар үр цацчихад хэдхэн хоноод л цоор нь цухуйх, нэг томоохон төмсийг тав хуваагаад булсан байхад ургаж л орхих тийм л оронд та бид амьдардаг атлаа төмс, хүнс, нарийн ногоогоо гаднаас импортлон тэрбум, тэрбумаар нь мөнгөө гадагш урсгасаар ирсэн. Өдгөө ч ургасаар байгаа. Уг нь бидэнд тэгэх шаардлага байхгүй. Ногоочдын маань тарьсан байцаа, сонгино мэтийн жилдээ хоёр хурааж авдаг хүнсний ногоонууд эхнээсээ болж, наадмын маргаашаас л зах зээлд нийлүүлэгддэг. Дээр нь 370 аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалдаг. Мөн хангайн бүсийн ихэнх аймгийн иргэд хашаандаа өөрийн хэрэгцээг хангахуйц ногоог тариалдаг. Түүнчлэн өнгөрсөн намар 165.2 мянган тонн төмс, 72.7 мянган тонн хүнсний ногоо хураан авсан бол өнөөдрийн байдлаар газар тариалангийн бүс нутаг гэгддэг Сэлэнгэ аймаг 85 мянган га талбайд төмс, Орхон аймаг 380 мянган га-д төмс, 348 мянган га-д хүнсний ногоо тариалсан байх жишээтэй. Нарийн ногооны тухайд 150 гаруй аж ахуйн нэгж хүлэмжийн аж ахуй эрхлэн өргөст хэмх, улаан лооль, сармис, бууцай, цэцэгт байцаа, яншуй, шанцай мэтийн нарийн ногоо тариалаад зогсохгүй гүзээлзгэнэ болоод жимс жимсгэнийг тариалах болсон. Хүлэмжид тариалсан өргөст хэмх, улаан лооль эхнээсээ зах зээлд худалдаалагдаад эхэлсэн ч үнэ нь өндөр, олдоц нь ховор байгаа учраас иргэд мөнөөх л импортын хүнсний ногоогоо хэрэглэсээр байгаа юм. Үнэн хэрэгтээ өнгөрсөн намар хураасан, хатуу хэлэхэд үхэр ч тоож идэхгүй болтлоо илүүдээд байсан төмс, хүнсний ногоогоо зөв хадгалж, зөв тээвэрлэх аваас гурван сая иргэний хэрэгцээг өлхөн хангачих байлтай. Гэтэл үгүй юм аа. Зооринд хадгалсан ногооны нөөц багасах тусам импортлогчдын царайд баярын мишээл тодрон, урд хөршийнхний химийн бордоогоор бордож бордож ургуулсан, эсийн өөрчлөлттэй хүнсний ногоог тонн тонноор нь оруулж ирэн зах зээлд шахах нь бий. Улсын их баяр наадам дөхөх тусам хэрэглээ нь нэмэгддэг лууван, төмс, сонгино, салатны навч, улаан лооль, өргөст хэмхийн үнэ тэнгэрт хадаж, кг төмс 2,100-2,500 төг болтлоо өсдөг. Үүнээс анзаарахад, ногоочид л хамгийн сайхан амьдармаар. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ. Хаврын хавсарганаар тариалалтдаа гарсан ногоочид зунжингаа халуун наранд шарагдан зэрлэгтэй ноцолдсоор намрын сартай золгон, нуруугаа тэнийлгэх үед импортлогчид маш хямд өртөг бүхий ногоог импортоор оруулж ирэх эс бөгөөс газар дээрээс нь байцааг тонн-ыг нь 5-8 мянган төгрөгөөр худалдаж авч, тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж орхидог. Тэгсэн мөртөө нийслэлийн иргэдэд наймдугаар сарын нэгнээс есдүгээр сарын 10 хүртэл тэнгэрт хадсан үнээр, тодруулбал, кг байцаа 3,000, төмс 1,800, монгол үрийн сонгино 2,500, лууван 2,200 төгрөгөөр худалдаалах жишээний. Намрын дунд cap гараад ч Улаанбаатар 1 хотод ногооны үнэ 500 төгрөгөөр буурдаг атлаа газар тариалангийн бүс нутагт кг 250-500 болдог гэж байгаа. Өнгөрсөн жил хур их орсны улмаас төмс төдийлөн ургаагүйн улмаас зах зээлд төмсний үнэ тэнгэрт хадсан хэвээр зуны дунд сартай золгоод байгаа. Наймаачид ч эл байдлыг далимдуулан буриад шар төмс, хятад шар төмсийг маш их хэмжээгээр импортлон зах зээл дээр шороонд өнхрүүлэн гадна талыг нь халтартуулж аваад “жавхлантын”, “борнуурын”, “шаамарын”, “орхоны” гэхчлэн монгол аж ахуйн нэгжүүдийн нэрийг худалдаалдаг нь нууц биш. Иргэд ч түүнийг нь мэдсээр байж авч идсээр. Учир иймээс холбогдох яамныхан эрт ургацын ногоо зах зээлд нийлүүлэгдэхтэй зэрэгцээд импортын төмс, хүнсний ногоонд хориг тавьдаг болбол яасан юм бэ. Эдийн засаг хямарч, үрийн зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа ногоочдын маань амьдрал жаахан ч болов сэв хийгээд авна гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэддэг байлтай. Импортын хүнсний ногоонд цэг тавьж, үндэсний ногоочдоо төр боддогоор дэмжээд өгвөл ногоочдын төдийгүй бидний ч амьдрал өндийнө дөө.
https://ikon.mn/n/11qb
11qc
Онгоцны хөдөлгүүрт зоос шидсэнээс нислэг саатжээ
Р.Төмөр, ikon.mn
06/28/2017 08:47:00
Өчигдөр буюу Мягмар гарагт Шанхай хотын Пудон олон улсын нисэх буудлаас 150 зорчигчтой хөөрөх гэж байсан онгоц сонин тохиолдлоор саатжээ. Гуанжоу хот руу нисэх гэж байсан онгоцны хөдөлгүүр рүү нэгэн настай эмэгтэй зоос шидэж байгааг бусад зорчигчид хараад буудлын ажилтнуудад мэдээлсэн байна. 80 настай Чиу Му нэртэй эмэгтэй аз билэгдэн, онгоц нь эсэн мэнд зорьсон газартаа хүрэхийг ерөөж хэсэг зоосыг хөдөлгүүр рүү шидсэн гэнэ. Гэвч тэрээр шидсэн зоос нь хөдөлгүүрийн голд татагдан орвол ямар аюул тохиолдохыг мэдээгүй байна. Энэ явдлаас болоод нислэг таван цагаар саатаж, цагдаа, нисэх буудлын ажилтнууд зооснуудыг хайх ажил гүйцэтгэжээ. Тэд нийтдээ есөн зоос хөдөлгүүр дотор болон, хөдөлгүүрийн ойр орчноос олжээ. Түүнтэй хамт явсан гэр бүлийнхнийг нь цагдаа саатуулсан байна. Эмэгтэй нь эрүүл мэнд, сэтгэцийн хувьд эрүүл бөгөөд зөвхөн мухар сүсгийн улмаас ийм үйлдэл хийсэн бололтой. Хэдийгээр хохирол учруулаагүй ч түүнд торгууль ноогдуулж, тав хоног баривчлах шийтгэл оногдуулах байх гэж нисэх буудлын аюулгүй байдлын албаны хүн мэдээлжээ. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/11qc
11qd
АНУ-ын дээд шүүх Трампын зарлигийг хүчинтэй болгов
М.Хүслэн
06/28/2017 08:50:00
АНУ-ын Дээд шүүхээс Ерөнхийлөгч Дональд Трампын зарим нэг исламын шашинтай орнуудын иргэдэд виз олгохгүй байх тухай зарлигийн зарим заалтыг хүчинтэй болгов. Энэ тухай “Ассошейтэд Пресс” агентлаг мэдээлжээ. Энэ сарын 26-нд гаргасан Дээд шүүхийн тогтоолд “АНУ-ын иргэд болон байгууллагуудтай зөв харилцаатай” гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх заалтыг хүчингүй болгосон байна. Шүүх түүнчлэн энэ асуудлаар хоёр талын саналыг ирэх аравдугаар сард сонсохоор болжээ. Зургаадугаар сарын эхэнд Трамп давж заалдах шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх талаар Дээд шүүхэд хандсан юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, зарлиг шүүх шийдвэр гаргасны дараа 72 цагийн дотор хэрэгжиж эхэлнэ гэжээ. Цагаан ордны тэргүүн зарим исламын шашинтай улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх хориг нь үндэсний аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй хэмээн үздэг. Гэхдээ түүнийг эсэргүүцэгчид дээрх хориг бүх ислам шашинтай хүмүүст зориулагдсан гэсэн бодолтой аж. Шүүхээс өмнө нь Дональд Трампын цагаачлалын тухай зарлигийг хоёр ч удаа хүчингүй болгож байв. Уг зарлигаар исламын шашинтай зургаан орны иргэдэд АНУ-д нэвтрэх виз олгохоос татгалзах аж. Дээрх зургаан оронд Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсууд орсон.
https://ikon.mn/n/11qd
11qe
Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ
М.Хүслэн
06/28/2017 08:58:00
Гэрэл зургийг mpa.mn Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл долоодугаар сарын 1-ээс эхэлнэ. Энэ жилийн хувьд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд бүгд элсэгчдээ цахимаар бүртгэх ажээ. Тухайлбал, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, МУИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл долоодугаар сарын 1-5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долоодугаар сарын 1, 2-ноос эхлэх аж. Элсэгчдийн бүртгэл баяр наадмын өмнө өндөрлөнө. Хувийн хэвшлийн зарим сургууль ирэх наймдугаар сарын 20-д гаргаад нэмэлт элсэлтээ зарлаж, цөөхөн хүүхэд элсүүлнэ гэдгээ дуулгаж байна. Ингээд төрийн өмчийн сургуулиудын босго оноо хэдээс эхэлж байгааг дуулгая. МУБИС ЭЛСЭГЧДЭЭ 4-НИЙГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ БСШУСЯ-наас гарсан албан бичгийн дагуу МУБИС нь 2017-2018 оны хичээлийн жилд Улаанбаатар хотоос элсэгчдийг мөн ирэх сарын 1-ээс 4-ний өдрүүдэд бүртгэнэ. МУБИС-ийн элсэлтийн вэбээр онлайн болон төв сургууль дээр бүртгэл хийх болсныг элсэгчдэд сануулж байна. Мөн элсэлтийн журам болон нэмэлт мэдээллийг тус сургуулийн цахим хуудасны “Элсэлт-2017” булангаас үзэх боломжтой гэдгийг албаныхан хэлэв. СУИС ЭЛСЭГЧДЭЭ ОРОН НУТАГ ХАРГАЛЗАХГҮЙ БҮРТГЭНЭ СУИС бусад сургуулиудыг бодвол авьяас, ур чадвар шаарддаг онцлогтой. Тиймээс элсэгчдийг оршин суух бүртгэл харгалзахгүйгээр бүртгэх юм байна. Өөрөөр хэлбэл, тус сургуульд элсэхийг хүссэн хэн бүхэн Улаанбаатар хотод бүртгүүлж шалгалт өгч болох ажээ. ЭЕШ-ын бүртгэлийн босгыг хангасан бүртгүүлэгч www.suis.edu.mn/elselt цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ. Харин ур чадвар шаардах хөтөлбөрт элсүүлэх оноог ЭЕШ-ын ононы 50 хувь буюу 400 оноо хүртэл, ур чадварын шалгалтын онооны 100 хувийг 800 хүртэлх оноогоор, нийлбэр 1,200 хүртэлх оноогоор тооцох юм байна. АШУҮИС-ИЙН БҮРТГЭЛ долоодугаар САРЫН 1-нээс эхэлнэ АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь зөвхөн онлайн хэлбэрээр явагдах бөгөөд элсэхийг хүсэгч нь бүртгэлийн системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, регистрийн дугаараа оруулснаар элсэх хүсэлтээ гаргана. Элсэгчдэд нэг зүйлийг сануулахад, АШУҮИС болон Сувилахуйн сургууль гэсэн хоёр хэсэг байгаа юм байна. Тиймээс нийт дөрвөн мэргэжил сонгож бүртгүүлэх боломжтой гэсэн үг. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн www.burtgel.mnums.edu.mn бүртгэлийн вэб хаягаар явуулна. Элсэхийг хүсэгчид нь Ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 400-аас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзэж байгаа аж. Дипломын боловсролын хөтөлбөрт элсэгчдэд босго оноо тавихгүй. Шинээр элсэгчдийн хичээл наймдугаар 28-нд чиглүүлэгч долоо хоногоор эхэлнэ. МУИС-ИЙН БОСГО ОНОО 400-ААС ЭХЭЛНЭ МУИС-ийн элсэлтийн бүртгэл орон даяар энэ сарын 19-нөөс эхэлсэн байна. Бүртгэл долоодугаар сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл www.burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Тус сургууль нь Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын их сургууль, Завхан, Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна. ШУТИС ЭЛСЭГЧДЭЭ ДОЛООДУГААР САРЫН 1-НЭЭС БҮРТГЭНЭ ШУТИС нь найман үндсэн бүлэгт www.elselt.edu.mn вэб хаягаар долоодугаар сарын 1-ний өдрийн 14:00 цагаас 5-ны өдрийн хооронд бүртгэнэ. Босго оноо нь 400-700 хооронд хэлбэлзэж байна. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисст тогтоосон хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлэн очиж хуваарь сонголт хийгээрэй гэдгийг захив.
https://ikon.mn/n/11qe
11qf
Google-ийг Европын Холбоо түүхэнд байгаагүй их мөнгөөр торголоо
Р.Түвшин, iKon.mn
06/28/2017 09:06:00
Европын Холбооны шударга өрсөлдөөнийг зохицуулах байгууллага Google компанийг $2.7 тэрбумаар торгох шийдвэрийг Мягмар гарагт гаргалаа. Ингэх болсон шалтгаан нь Google хайлтын үр дүндээ өөрийн бүтээгдэхүүнийг түлхүү оруулж, бусад өрсөлдөгчиддөө боломж олгохгүй байна гэж үзсэн юм. Шийдвэрийн дагуу Google 90 хоногийн дотор энэхүү алдаагаа засах ёстой ба хэрвээ засахгүй бол жилийн орлогынхоо 5 хувьтай тэнцэх торгууль нэмж хүлээх ажээ. Евро Комиссийн өрсөлдөөн хариуцсан захирал Маргрет Вестагер Google компанийг зах зээлд давамгайлах байр сууриа ашиглан өөртөө давуу тал бий болгосон гэж дүгнэсэн байна. “Хамгийн гол нь Google Европын хэрэглэгчдэд зөв сонголт хийх, инновацийн үр ашгийг бүрэн хүртэх боломжийг хааж байна” гэж тэрээр мэдэгдэлдээ дурджээ. Харин Google Европчуудын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдах талаар судалж байгаа гэнэ. Онлайн худалдааны чиглэлээр ажилладаг Европын компаниуд гомдол гаргаснаар долоон жил үргэлжилсэн мөрдлөг өндөрлөж, шийдвэрээ гаргасан нь энэ юм. Үүнээс өмнө Европын Холбоо 2009 онд АНУ-ын Интел компанид 1.06 тэрбум еврогийн торгууль ноогдуулсан нь нэг компанид ноогдуулсан торгуулийн дээд амжилтад тооцогдож байв. Эх сурвалж: Reuters
https://ikon.mn/n/11qf
11qg
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн үйл явцад хийсэн ажиглалт, мониторингийн үр дүнг танилцуулна
Г.Мөрөн, iKon.mn
06/28/2017 09:08:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Корпорэйт зочид буудалд 09:00 цагт Сангийн Яам, Монголбанк, СЗХ-ноос зохион байгуулж буй "Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" сэдэвт хэлэлцүүлэг болно. МХБ-ийн байранд 09:45 цагт “Сүү бонд” Монголын хөрөнгийн биржээр 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдөр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдахтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон “Сүү” ХК-ийн удирдлага нар “Сүү бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны нээлтэнд оролцож, арилжааг нээх цан цохих үйл ажиллагаа болно. Нээлттэй нийгэм форумд 11:00-12:00 цагт Сонгуулийн үйл явцад хийсэн ажиглалт, мониторингийн үр дүнг танилцуулна. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт Түүхий барагшууныг хилээр гаргахыг хориглосоор байхад хууль бусаар, их хэмжээгээр гаргаж байгаа талаар Үндэсний үйлдвэрлэгчид мэдээлэл хийнэ. 12:00 цагт Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаатай холбоотой шаардлагыг СЕХ-д хүргүүлэх тухай мэдээлнэ. MN-Мэдээллийн төвд 11:00 цагт “Судалгаанаас нөлөөлөлд” зорилго дор ирэх сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Анагаахын оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 11:30 цагт “Би чадна” олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто аяллын талаар мэдээлнэ. Гадаад Харилцааны Яаманд 13:20 цагт Италийн "Үнсгэлжин" дуурийн уран бүтээлчидтэй хийх хэвлэл бага хурал болно.
https://ikon.mn/n/11qg
11qh
Э.Эрдэнэжамъян: МАХН гурав дахь шатны сонгуулийг зарлах хүртэл тэмцэх болно
Ч.Чулуунцэцэг
06/28/2017 09:30:00
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлын хүрээнд ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль шударга болсон эсэхэд ард түмэн эргэлзэж эхэллээ. Ард түмэн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 11 аймагт ялалт байгуулж, авсан саналынхаа тоогоор МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос 10 мянгаар илүүрхэж явснаа санал тоолох систем хоёр удаа гацахад л “идэгдэж” гуравдугаарт эрэмбэлэгдсэнд дургүйцэж эхэлсэн. Энэ үйл явц өөрөө Монголын төр хэн эрх мэдэлтэй байна түүнд үйлчилдэг болохыг гэрчилж байгаа хэрэг бус уу? -МАХН-ыг дэмжиж, манай намаас нэр дэвшсэн С.Ганбаатарын төлөө санал өгсөн Монголын ард түмэндээ юуны өмнө баярлаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Таныг манай өрөөнд орж ирэхийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай надтай ярилаа. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ эрхэм хүн юу гэж хэлсэн бэ гэвэл “МАХН-ыг улс төрийн гуравдагч хүчин гэж боддог байлаа. Одоо харин Монголыг авч явах гурван том намын нэг болтлоо өсөж бойжжээ гэж бодох боллоо. Өмнө нь хоёр том нам эрх барьж байна гэдэг байсан бол одоо гурван нам гэж хэлэгдэхүйц боллоо шүү. Та бүхэнд, танай намын гишүүдэд баяр хүргэе” хэмээсэн. Энэ эрхмийн үгийг бид ард түмний санаа бодлын хураангуй гэж ойлгож, хүлээж авсан. Мэдээж луйвар булхай болсон. Үүнийг ард түмэн бие сэтгэлээрээ туулж өнгөрүүллээ. Ард түмэн Далайцэрэн давсан гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр тийм. Далайцэрэн давсан. Ноёны бөхийг унагаж болдоггүй хуулийн өмнө бид хүчгүйдлээ. Бүх зүйл ард түмний нүдний өмнө болж өнгөрсөн учраас бидэнд эмээгээд байх зүйл алга. Арга нь барагдаж тэвдэхдээ компьютерээ гацааж байгаад л сонгуулийн дүнг өөрчиллөө шүү дээ. Хоёр удаа гацахад л тав таван мянган иргэний саналаар нэмэгдчихэж байсан, М.Энхболдынх. Эцэст нь дүгнэж хэлэхэд, бид салхи наашаа эргэжээ. Цаг өөр болж байгаа юм байна гэдгийг мэдэрлээ. Ер нь бол энэ удаагийн сонгууль хийгээд сурталчилгааны явц хэд хэдэн сэдвийг хамарсныг та бүхэн анзаарсан нь лавтай. Тухайлбал, нэгдүгээрт, хамгийн өргөн хүрээнд яригдсан сэдэв нь Үндсэн хууль байлаа. МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж албан ёсоор төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьж, бүх ард түмнээр хэлэлцүүлэх гэж оролдлоо. АН-ын нөлөө бүхий хүмүүс Үндсэн хуулийн талаар байр сууриа илэрхийлээгүй сэн бол асуудал тэднийхээр шийдэгдэх байсныг үгүйсгэхгүй. Мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. АН-ынхны тухайд анх удаагаа Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг зөв зүйтэй тал руу нь оруулна. Ард түмний мэдэлд шилжүүлнэ гэж нэр дэвшигч нь ярьж эхэллээ. АН, МАН-ынхан офшорыг шалгах хэрэгтэй хэмээн дуугарлаа. Үүнийг нь МАН ажил хэрэг болгож, өрсөлдөгчийнхөө офшор дансыг сурвалжилж ирээд л олон нийтэд дэлгэлээ. Энэ бүх сэдэв бол МАХН-ын гаргаж тавьсан санаа төдийгүй бидний цаашид баримтлах байр суурь, үзэл санаа юм. Иргэд сонгогч та бүхэн миний хэлсэн бүхнийг эргэж санахыг хүсвэл дээр дурдсан бүхнийг МАХН санаачилж, түүнийгээ ард түмэндээ таниулахыг хичээсэн. Хүссэн хүсээгүй МАН, АН үнэнд гүйцэгдсэн. Хүссэн хүсээгүй энэ хоёр нам МАХН-ын гаргаж тавьсан үзэл санааг хэрэгжүүлэх болно. Тэр хэрээр МАХН хүчирхэгжиж, хатуужна. Янз бүрийн сорилт бэрхшээлийг даван туулах л байх. Янз бүрийн явуулга муу муухайтай зөндөө учирлаа. Эцсийн үр дүн ард түмэн МАХН-ыг дэмжиж, бидний талд зогсож байгаа юм байна гэдгийг бид мэдэрсэн явдал. Нөгөөтээгүүр, МАХН хэний ч нөлөөнд, ямар ч мөнгөний нөлөөнд автаагүй. Хэрэвзээ бид санхүүгийн хувьд хөл дээрээ боссон, санхүүжилт сайтай байсан сан бол 50+1 хэмжээний санал авах байсан байж мэднэ. Ийм хэмжээний сонгууль болж өнгөрлөө гэж ойлгож байгаа. -Хөдөө, орон нутагт олонхын саналыг авна гэдэг цаад утгаараа нэг зүйлийг хэлж байгаа байж мэднэ. Санал хураалтын дүнг дэлгэцээр шууд харуулсан эхний хоёр цагт С.Ганбаатар хоёрт эрэмбэлэгдэж байлаа. Зарим аймагт тасархай байсан. Тэр үед хоёр дахь шатны сонгуулийн талаар ямар гаргалгаа хийж байв, нууц биш бол? -Хоёр дахь шатны сонгууль болох нь тодорхой болж ирсэн ч бид эцсийн үр дүнг харна гээд л сууцгааж байсан. Яагаад гэвэл иймэрхүү луйвар анх удаа болж байгаа юм биш шүү дээ. Ер нь УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгууль болгоны дараа ийм зүйл болдог шүү дээ. Энэ удаад ч ялгаагүй. Гагцхүү МАН-ын хийсэн луйвар бүх хүний нүдэн дээр улаан цайм ил харагдсанд хэргийн учир оршино. Эл хууль бус үйлдлийг нь ард түмэн ойлгосон байх гэж бодож байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар С.Удвал сайд дээр яг ийм зүйл болсон юм. Аймгийн төв дээр нэгээр гараад ирсэн байсан. Дүн гарч, олонхын санал авсан нь тодорхой болоод ирсэн чинь хэдэн сумын саналын дүн ирэхээ больсон. Гэтэл Засаг дарга нь саналын хайрцгаа аваад зугтсан, хар машинаа аваад зугтсан, цахилгаанаа тасалсан хэрэг гарсан. Иймэрхүү арга залиар тэд ялсан байхгүй юу. Шүүхдээд явахаар ялдаг л юм билээ. Яг үүнтэй адилхан. Монголын 21 аймагт сонгуулийн дүн гарчхаад байдаг. Баян-Өлгийн 20 хэсгийн хорооны үр дүн гардаггүй. Ховдын Үеч сум бас таг. Удалгүй санал унших систем гацаад эхэлсэн. Үнэндээ бусад аймгийнх гацсан үед ч ирсээр байсан мөртөө Баян-Өлгийнх огт ирэхээ больчихож байгаа байхгүй юу. Тэгээд би бүх хүмүүстэй хэлсэн. Маш хурдан, яаралтай гар талоноо ав гэж. Харамсалтай нь тэд нар талоныг нь өгөөгүй. Тодруулж хэлбэл, 22:00 цагт бүх санал авах байрууд үйл ажиллагаагаа зогсоогоод хар машинаас талон авах ёстой юм. Өнөөдрийг хүртэл нэлээн олон газар машин гацсан гээд талоноо өгөхгүй байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйл нь өөрөө дээрээс зохион байгуулалттай гэдгийг илчлээд байгаа хэрэг. Магадгүй их мөнгө тараасан, эрх мэдлээр далайлгасан сонгууль болж байгаа нь эхнээсээ тодорхой болж эхэлсэн учраас сонгуулийн үр дүнг харж байя гэсэн байдлаар асуудалд хандсан. Хоёр нам ч ялгаагүй. Гэтэл дүн нь өөрчлөгдөөд ирсэн сүүлийн мөчид МАН ганц хоёр тойргийг барьж байгаад түүндээ зөрүү саналаа шингээсэн. Энэ бол Монгол Улсад хэрэгжиж чаддаг сонгуулийн бохир технологийн нэг л дээ. Харамсалтай нь үүнийг хэн хийдэг вэ гэхээр намууд биш, төрийн алба, сонгуулийн хороо нь хийдэг юм. Өөр боломж байхгүй. Тэр хар машин, программдаа ч байгаа юм биш. Угаасаа сонгуулийг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсэг, тойргийн хорооны хүмүүс л хийж байгаа. Харамсалтай байгаа биз. Монголын төрийн албан хаагчид төрийнхөө сонгуулийг ийн будилуулчхаад юу ч болоогүй юм шиг байгаа нь. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна. -Танаас асуух бас нэг зүйл бол нэр дэвшигчдийн дунд зохион байгуулсан халз мэтгэлцээн. Тоглоомын дүрэм эхнээсээ М.Энхболдын талд үйлчилсэн гэх яриа байгаа. Үүнийг анзаарсан С.Ганбаатар “Сэтгүүлчдийн тавьсан асуулт М.Энхболд бид хоёрт хөнгөн туслаа” хэмээсэн бус уу? -Би шударга байх ёстой гэдэг үүднээс тайлбар хийе. Би тэнд нь байсан юм. Бас ний нуугүй хэлэхэд, учиргүй сэтгүүлчид илэрхий М.Энхболдод үйлчилсэн гэж бодохгүй байна. Мэтгэлцээн болохоос өмнө гурван намын төлөөлөл болон ажлын хэсгийнхэн бүх асуултыг шүүгээд, хамгийн олон давтагдсан эхний 20 асуултыг авъя гэж тохирсон байсан. Гэвч М.Энхболдод ирсэн 1,000 асуултын 960 нь хувь хүний амьдрал, ар гэртэй нь холбоотой үлдсэн нь газрын наймаа гэсэн асуулт ирсэн. Тиймээс урьд нь ярьж тохирсноороо эхний 20 асуултыг тавьсан хэрэг. Ямар 60 тэрбумаа 60 удаа асуултай нь биш. Тэгж хөөрхий амьтныг хэлмэгдүүлж болохгүй. Тэр бол үнэхээр тийм зүйл болсон. Х.Баттулга дээр найман төрлийн их олон асуулт ирсэн. Хүнд ч асуултууд байсан. С.Ганбаатарын тухайд 1,000 асуултынх нь 950 нь сая воноо тайлбарлаач гэсэн байв. Тэгэхээр М.Энхболд, С.Ганбаатар хоёрын хувьд угаасаа асуух зүйл нь цөөхөн байсан гэж ойлгох хэрэгтэй. Магнай дарга ч байсан, МАН-ын ажлын хэсгийн дарга ч байсан. Бидний хувьд иргэдийн ирүүлсэн асуултад цензур тавиад яах юм гэсэн байр сууриас хандсан. Тийм л зүйл болсон. Бид хажууд нь байсан учраас хэвлэл мэдээллээр нөгөө намаа гүтгэж муулаад яах вэ. Үнэндээ М.Энхболд манай Ганбаатар хоёроос өөр асуух зүйл байхгүй л байхгүй юу. Энэ байдлаа МҮОНРТВ-ийнхэн ард түмэндээ ойлгуулж чадаагүйгээс ийм нөхцөл байдал үүссэн хэрэг. Мэдээж МҮОРТВ-ийнхэн өөрсдөө асуултаа зохиосон бол арай ч тийм муухай асуулт тавихгүй байсан байлгүй. Одоо тийм байдалд орсноосоо болоод ичиж үхэх гэж байгаа биз. МАН-ын өөрсдийнх нь санаачилж зохион байгуулсан арга хэмжээ. Зарчим нь ч тийм байсан. -Одоо нийгэм МАХН-ын яахыг нэн анхааралтай ажиглаж байгаа нь нууц биш. Та бүхэн ч тавагтай хоолоо бусдад сул тавиад өгөх бодолгүй байгаа биз. Шүүхэд хандах уу? -Бид яах вэ, бүх хяналтын үйл ажиллагааг дуусгана. Сонгуулийн хэсэг, тойргийн хороод дээр нэлээд олон будлиан гарсан. Мөнгө тараасан нь баригдсан. Нотолгоо нь бий. Тэр бүх будлиануудыг бүх шатны шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж бодож байгаа. Болсон үйл явдал үнэхээр сонгогчдын саналд нөлөөлөхүйц байвал сонгууль өөрөө дахих ёстой. Жишээ нь МАН нь юм уу, АН нь юм уу мянгаас илүү олон хүнд мөнгө тараасан байвал тэр нь өөрөө гэмт хэрэг байхгүй юу. Яагаад гэвэл сонгогчид манай намд саналаа өгөх байсан ч юм билүү. Саналын тоо 1,000-аар зөрөхөд л асуудал тодорхой болно. Иймэрхүү будлиантай зүйлийг шалгуулна гэж бодож байгаа. Дээрээс нь манай намын эсрэг зохион байгуулалттай муухай пи арыг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан ард түмэнд цацсан. Яагаав өнөө гаднын хүнтэй холбоотой 50 сая вонны асуудал. Үнэнийг хэлэхэд, энэ хэрэгт багийн найз нь оролцсон байдаг. Тодруулбал, багийн найз нь хандив өгөх нэрээр гаднын хүн дагуулж орж ирээд бичлэг хийгээд гарсан байдаг. Ний нуугүй хэлэхэд, үүнийг сонгуулийн үеэр дэлгэхэд маш хүнд туссан. Тэр үед манай хүн ч бусдын захиалсан зүйл болоод өнгөрлөө гэж мэдээд хэрэлдэж, энэ тэр болж чадаагүй гэнэ лээ. Тэгээд бидэнд болсон үйл явдлын талаар ярьж, “Би хэрэлдэж, муудалцаж чадсангүй. Гэхдээ би найздаа итгэж байна. Та нар минь энэ асуудлыг зохицуулж өгөөч” гэсэн. Тэгээд ч нөгөө хоёр хүн тэр өдрөө онгоцонд суугаад нисчихсэн байдаг. 23-нд шүүх хуралтай гээд ирж байхад өнөө багийнх нь найз нь Монголд 23-нд ирж байх жишээтэй. Үүнийг бид шалгуулна. Учрыг нь олно гэж бодож байгаа. Энэ бол мянга байтугай 10, 20, 30, 40 мянган хүний саналд нөлөөлсөн утгагүй явдал. Гэх мэтчилэн ярих олон юм бий. Эрх барьж байгаа хүчнүүд эрх мэдлээ алдахгүйн төлөө хэт их улайрч байгаа. Эрх мэдэлд очихын тулд юу ч хийхээ буцахаас больж байгаа юм байна. Найз нөхдийг нь ашиглаж байна. Гадаадын хүмүүсийг ашиглаж байна. Шүүх цагдаа, хөрөнгө мөнгө ашиглаж байна. Ер нь байж болох бүх арга залийг зүйлийг хэрэглэж байна. Манай нам иймэрхүү үйл ажиллагаанд харьцангуй бэлтгэлтэй байсан учраас цаг тухайд нь арга хэмжээ авч, ямар ч байсан хууль зөрчилгүйгээр бүх асуудлаа цэгцлээд явж ирсэн. -Сонгууль дахих нь тодорхой болж, тов нь ч тодорлоо. Магадгүй С.Ганбаатарт саналаа өгсөн сонгогчид одоо М.Энхболдод өгөхийг үгүйсгэхгүй. Эсвэл хэнд ч өгөхгүй гээд хоосон цаас уншуулж мэднэ. Ийм тохиолдолд улс төрийн хүчнүүд нэгдэн нийлдэг жамтай. МАХН ч үүнээс ангид оршихгүй нь лавтай. Харин хэнтэй гэдэг нь хэн бүхний сонирхол татах нь мэдээж? -Манай намын нэг онцлог байдаг. Бид нэр дэвшүүлэхдээ ч хэлж байлаа. Нэг л зарчмыг барина гэж. Заавал намынхаа даргыг гээд байгаа юм биш. Монголын ард түмэн хэнийг хүсэж хүлээж байна, түүнийг рейтингийг харж байгаад л Н.Энхбаяр даргын нэрийг дэвшүүлсэн. Харамсалтай нь СЕХ бүртгээгүй учраас дараагийн хувилбарыг сонгоход хүрсэн. Ард түмний хүсэж байсан дараагийн хүн нь С.Ганбаатар болж таарсан. Тэгээд л дэвшүүлсэн. Улс төрийн том хүчний хувьд өөрсдийнхөө, фракц бүлэглэлийнхээ эрх ашиг гэхээс илүүтэй ард түмэнд хэн хэрэгтэй байгаа юм, тэд юуг хүсээд байгаа юм гэдгийг судалж байж нэр дэвшигчийг тодруулсан. Гишүүдээсээ ч асуусан. Аймаг орон нутгийнхаа мянгат, зуутынхаа хурлын саналыг үндэслэсэн. Албан ёсны хурлуудыг хийсэн. Эцсийн бүлэгт хэнийг дэмжих, дэмжихгүй гэдэг нь ард түмний эрхийн асуудал. Ямар ч шийдвэрийг гаргаж магадгүй. Харин миний хувьд ийм луйвар булхайтай сонгуулийг албажуулаад хүчин төгөлдөр болгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь сонгуулийн бүрмөсөн хүчингүй болтол явах болно гэж бодож байна. -Тэгэхээр таныхаар гуравдагч шатны сонгуулийг зарлах ёстой байж таарах нь ээ. Тийм тохиолдолд улс төрийн намууд нэр дэвшигчийг шинээр тодруулах ёстой шүү дээ? -Тийм хэмжээнд очтол нь бид тэмцэх болно. Чадах ч юм билээ. Яагаад гэвэл ирц хүрэхгүй байж болно. Ирсэн ирцдээ олонхын санал авахгүй байх хэмжээнд байж болно. Аль ч хувилбараар. Гэхдээ энэ бол миний хувийн л бодол шүү. Намын хамт олон өөр шийдвэр гаргавал түүнийг нь дагахаас өөр арга байхгүй. Би хувьдаа юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бидний өрсөлдөгчид ард түмний санаа сэтгэлд төдийлөн нийцээгүй. Тиймээс гурав дахь шатны сонгууль болох нь тодорхой. Харин улс төрийн намууд сайн хүнийг олох ёстой. Бид ч тэр хүртэл нь явах болно. Төрөөс ч зардал их гарна. Намууд ч их зардал гаргана. Хамгийн чухал нь зөв хүнээ сонгож гаргаж ирж чадаж гэмээнэ ард түмэн хожно. Зөв хүн нь л хэрэгтэй байна. Тэгж чадвал түүнээсээ хэд дахин илүү төсвийг бид хэмнэж чадна. Хэд дахин илүү мөнгийг буцаж офшорчдоос татаж чадна. Хоёр нам угаасаа илүүдээ гарсан их мөнгөтэй юм билээ. Тэр бум тэр бумаар нь өөрт нь санал өгөхгүйг мэдсээр байж л мөнгө тараагаад байсан. Илүү дутуу их ч зардал гаргасан байх. Ер нь тэгээд мөнгөтэй нам хэд ч дахин сонгууль хийхээс айхгүй биз. -Өөр асуучхаасай гэж бодож байсан зүйл юу үлдэв? -Би өмнө нь нэг ярилцлага дээр хэлсэн. Дэндүү уваагүй сонгуулийн сурталчилгаан дунд явж ирлээ, бид. Хууль зүйн сайд нь яриад байна. Үнэхээр тийм юм бол түүний хилийн чанадад хадгалсан мөнгийг Монголд авч ирэх ажлыг яагаад хийхгүй байгаа юм. Яагаад шүүхэд өгөхгүй байгаа юм. Цагдаад яагаад мэдэгдэхгүй байгаа юм бэ. С.Ганбаатар гэж хүнийг болохоор цагдаад өгөөд л баривчлах гэж оролдоод л. Хэдэн аймаг даган явж, хурал цуглааныг нь зогсоох гэж оролдоод л. Гэр орноор нь очиж, эхнэр хүүхдийг нь айлгаад яваад байдаг юм. Өдөр болгон шүүх дээр дууддаг. Мөн АН бусдын гарал үүслээр их тоглолоо. Өнөөдөр Монголд амьдарч байгаа иргэний үнэмлэхтэй бүх хүүхэд Монгол Улсын иргэн. Тэгэхээр өнөөдөр бид иймэрхүү зүйлээс болж талцаж муудалцаж болохгүй. Үүний эсрэг сурталчилгаа яагаад хийж байгаа юм. Ийм байж яаж улсын Ерөнхийлөгч болох юм. Хэзээ нэг цагт Монголд орж ирсэн хүмүүсийг та нар Казахстан руугаа зайлцгаа гэж хөөх хэрэг үү. Үүнийг яагаад хууль хяналтынхан авч хэлэлцэхгүй байна вэ. Үүнийг авч хэлэлц. Нөгөө талаар М.Энхболд 60 тэрбумын бичлэгийн талаар цагдаагийн газарт очиж тайлбарлахгүй байгаа юм бэ. Яагаад зөвхөн пиарын аргаар тайлбарлаад байгаа юм бэ. Өөрөө яагаад шүүхэд очиж тайлбарлаж болохгүй гэж. Цагдаа нар яагаад М.Энхболд гэдэг хүнийг дуудахгүй байгаа юм. Ингэж ялгавартай хандаж болох юм уу. Тэгэхээр хууль ёс ярьж байвал гурвууланд нь адилхан хандах ёстой. Дараа нь гурван саяуланд нь шударга хандах ёстой. Тэгэхгүйгээр бид Монгол Улсад шударга ёс, хууль цааз ярихгүй. Хууль , цагдаагийн байгууллагын ажиллаж байгааг харвал эртний Ромын эзэнт гүрэн нуран унаж байх үеийнх шиг. Эсвэл дундад зууны үеийн Европ шиг язгууртнууд нь нэг хуультай, язгууртан бусууд нь нэг хуультай. Ийм хоёр анги үүсгэсэн гэдгийг өнөөдөр хууль цагдаагийн байгууллагынхан ард түмэнд үйлдлээрээ харуулаад байна.
https://ikon.mn/n/11qh
11qi
Дэлхийн сонгодог Монголын зүг...
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 09:11:00
Испани, Итали, Орос, Монгол улсын шилдэг уран бүтээлчид Монголын тайзнаа цугларан Бароко урсгалын “Гранд” гала тоглолтоо 6-р сарын 29-ний өдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа толилуулах гэж байна. Тоглолтод: Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид Италийн алдарт удирдаач Якобо Сипари Ди Пескассэроли-ийн удирдлага дор тоглоно Италид aмьдардаг монгол дуучин С.Аяна, Дуурийн урлагийн олон улсын алдар хүндтэй итали дуучин Франко Черри (Puccini Foundation), Пиэтрo Тоскано(As.Li.Co.), Кончeтта Пэпэрè ( Theatre of Verdi of Salerno), Сабина Галициа ( Europa in Canto ), Испанийн нэрт дуучин Игнацио Прието (Recital Lirico), ОХУ-ын төгөлдөр хуурч Викториа Халилова, ОXУ-ын Марийнский Театрын гоцлол дуучин T. Энxбaт, Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин М.Дaриймaa, “NUANS” xамтлагийн гоцлол дуучин М.Амарсанаа, М.Боргилчулуун, Д.Дуйнxэржав, Д.Шагдарсүрэн Дуурийн залуу дуучин, уран бүтээлч Э.Очирсайxан нар оролцох юм. Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаас авч болох бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэж байгаа аж.
https://ikon.mn/n/11qi
11qj
Хохирсон иргэдэд түр суурьшуулах орон сууцны гэрээг гардууллаа
ikon.mn
06/28/2017 09:37:00
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь өнгөрсөн оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа жигдрүүлж ажилласан. Биднийг ажил хүлээж авахад өмнөх удирдлагуудын хэрэгжүүлсэн Гэр хорооллыг барилгажуулах төслөөс болж хохирсон айл өрх, иргэдийн асуудал хүндээр тавигдаж байсан бөгөөд бид энэ асуудалд анхаарлаа хандуулснаар өнөөдөр ийнхүү иргэдийнхээ асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байна. Төр, нийслэлийн зүгээс иргэдийнхээ санаа бодлыг сонсож, шуурхай шийдвэрлэж байгаа нь нэг бодлогоор, нэг сэтгэлээр, нэг шийдвэрээр ажиллаж байгаагийн илрэл юм. Цаашдаа та бүхэн минь түр суурьшуулах сууцнаас гарч өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болж, өөрсдийн анх эхлүүлсэн төслийн үр шимийг үзнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна” хэмээлээ. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн Удирдлагуудын зүгээс хохирсон иргэдийн асуудалд онцгой анхаарч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн дарга удирдлагуудтай уулзаж, хохирсон иргэд, айл өрхийн асуудлыг шат дараатайгаар шуурхай шийдвэрлэж иржээ. Эдгээр иргэдийн хувьд Нийслэлийн сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг түр оршин суух зориулалтаар ашиглах юм байна. Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн төлөөлөл оролцлоо гэж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11qj
11qk
Сансрын нисэгч Валентина Терешкова Монголд ирнэ
Б.Баяр, Зууны мэдээ
06/28/2017 09:44:00
УИХ-ын гишүүн Л.Болд ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Валентина Терешковагийн урилгаар тус улсад айлчилж байна. Валентина Терешкова нь ОХУ-ын сансрын нисэгч, дэлхийн түүхэн дэх сансарт ниссэн анхны эмэгтэй. Мөн ЗХУ, Монгол Улсын баатар цолтой, ОХУ-ын анхны эмэгтэй генерал юм. Түүнтэй УИХ-ын гишүүн Л.Болд энэ сарын 23-нд уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн тэргүүлдэг "Шинэ Монголын төлөө санаачилга" ТББ-ын “Насан туршийн бахархалт хүн” шагналыг Валентина Терешковад гардуулан өглөө. Сансрын нисгэгч Валентина Терешкова талархлаа илэрхийлээд "Монгол хүнийг дахин сансарт нисгэхэд хамтран ажиллана" гэв. Түүнчлэн олон жилийн өмнө Монголд ирж байсан. Тэрбээр Монголын уудам тал, тайван өдрүүдийг дурсаж явдгаа хэлсэн юм. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Л. Болдыг өөрийн төрсөн нутаг болох Ярославт урьсан. Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ынхаа шугамаар Валентина Терешковаг Монголд айлчлахыг урилаа. Валентина Терешкова ч саналыг дуртайяа хүлээн авч, энэ зун айлчилна гэдгээ хэлэв. Ийн ОХУ-ын домогт сансрын нисгэгч Валентина Терешкова тун удахгүй Монголд ирэхээр болж байна. 1963 оны зургаадугаар сарын 16-нд 26 насандаа сансарт ниссэн анхны эмэгтэй. Тэрбээр тухайн үедээ ЗХУ-ын баатраар өргөмжлөгдөж байжээ. Валентина “Восток-6” хөлгөөр сансарт нисжээ. Тэрбээр сансарт хоёр жил үүрэг гүйцэтгэсэн, “Восток-6” хөлгийн буултын системд осол гарсныг илрүүлж чадсан гэдгээрээ алдаршжээ. Дашрамд дуулгахад “Шинэ Монголын төлөө санаачилга" ТББ-ын урилгаар дэлхийн домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд айлчлаад буцсан билээ.
https://ikon.mn/n/11qk
11ql
QUIZ: Дэлхийн ТҮҮХИЙН 20 асуулт!
Р.Түвшин, iKon.mn
06/28/2017 10:45:00
Дэлхийн түүхийн мэдлэгээ сориорой.
https://ikon.mn/n/11ql
11qm
ИНФОГРАФИК: Монгол Улсын хэмжээнд асч буй 12 ТҮЙМЭР
Б.УЧРАЛ, iKon.mn
06/28/2017 10:26:00
Монгол Улсын хэмжээнд асч буй 12 ТҮЙМЭРИЙГ инфографик байдлаар харуулж байна. Онцгой Байдлын Ерөнхий Газрын мэдээлснээр зургаадугаар сарын 27-ны байдлаар Булган аймаг Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1 түймэр, Дорнод аймгийн Чойбалсан, Баяндун суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр суманд тус бүр 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр нийт 12 түймэр асч байна. Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Батсүмбэр суманд асч буй түймрийг цурманд оруулсан байна. /ГРАФИК ДЭЭР НЭГ ДАРЖ ТОМРООР ХОЁР ДАРЖ БҮР ТОМООР ҮЗЭЖ БОЛНО/ Одоо асч буй түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 180 албан хаагч, 17 автомашинтайгаар, орон нутгаас 235 иргэн, 20 автомашин, 26 морьтойгоор нийт 415 хүн, 37 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байгаа юм байна. Улсын хэмжээнд 2017 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийслэлд 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38,821.3 га ой, 27,687 га хээр, нийт 66,508.3 га талбай түймэрт өртсөн байна. Улаанбаатар хотод өнөөдөр татсан утаа ойролцоо аймгуудад гарсан түймэртэй холбоотой бөгөөд хот түймэргүй байгаа гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11qm
11qn
Гангийн нөхцөл байдлыг ХИЙМЭЛ ДАГУУЛААС хараарай
Б.УЧРАЛ, iKon.mn
06/28/2017 11:14:00
Гэрэл зургийг MPA.mn Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн MODIS хиймэл дагуулаас гангийн нөхцөл байдлыг харуулсан зургууд гаргажээ. 2017 оны зургаадугаар сарын байдлаар нутгийн төв хэсэгт хүчтэй гантай байна. Хэдийгээр улсын хэмжээнд тархац нь бага ч төвийн хэсэгт гангийн нөхцөл байдал нэлээн хүндэрчээ. Учир нь олон улсын үзүүлэлтээр гангийн нөхцөл байдлыг 1-5 баллаар хэмждэг байна. Энэ жилийн хувьд төвийн болон зүүн хэсгийн нутгаар 5 балл руу ойртсон буюу хүчтэй гантай байгаа ажээ. Энэ нь ургамал ногоо бараг ургаагүй, газар маш их хуурайшилттай гэсэн үг юм байна. Ган гэдэг нь агаарын болон хөрсний чийг багассаны улмаас үр тарианы ургац алдах, малын бэлчээр хомсдон хүндрэл учрах явцыг хэлдэг. Ингээд гангийн нөхцөл байдлын зургуудыг өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулан харцгаая. ЗУРАГ 1: 2017 оны зургаадугаар сарын 10-20-нд Үүнийг өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулж харъя. Хэдийгээр төвийн болон зүүн хэсгээр гантай байгаа ч улсын хэмжээнд өнгөрсөн хоёр жилийнхийг бодвол ногооны гарц сайн байгаа юм байна. ЗУРАГ 2: 2016 оны зургаадугаар сарын 11-21-нд ЗУРАГ 3: 2015 оны зургаадугаар сарын 10-20-нд
https://ikon.mn/n/11qn
11qo
Монголын нийгмийн бас нэг сорилт: Улс төр
Д.Жаргалсайхан
06/28/2017 10:49:00
Системийн онолоор нийгмийг таван бүрэлдэхүүн хэсэгт (баялаг буюу эдийн засаг, мэдлэг буюу шинжлэх ухаан, эрх мэдэл буюу улс төр, ёс заншил буюу ёс суртахуун ба соёл урлаг буюу гоо үзэмж) хуваадаг тухай өмнөх нийтлэлд өгүүлсэн. Эдгээр хэсгүүдийн уялдаа холбоо харилцан зохистой байж чадвал тухайн нийгэм хөгжиж, нийгмийн зохион байгуулалт нь гишүүддээ өгөөжтэй болдог. Мөн баялгийн буюу эдийн засгийн хэсгийг нь задлан шинжилж Монгол улсад ямар гээч саад бэрхшээл тулгарч байгаа, ямар үр дагавартай болох тухай дурдсан. Тэгвэл энэ удаа эрх мэдэл буюу улс төрийн хэсгийг нь задлан ярилцаж байна. Энэ үед Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль явагдаж, хамгийн их санал авсан Ардчилсан намын нэр дэвшигч санал өгсөн сонгогчдын тавин хувийн дэмжлэгийг авч чадаагүй учир, санал хураалт дахин явуулах болсонтой нийтлэл давхцаж байна. Улс төрийн өнөөгийн байдалд ямар хэмжээний саад учирч байгааг эрэмбээр нь ангилж, ямар түвшинд засаж залруулж болох арга замыг эрэлхийлж болох юм. НЭГДҮГЭЭР ЭРЭМБИЙН СААД Улс төрийн буюу эрх мэдлийн нэгдүгээр эрэмбийн бэрхшээлийг эрх мэдлийн хомсдол, эрх мэдлийн тэгш бус хуваарилалт, эрх мэдлийн тодорхой бус байдал гэж ангилдаг ажээ. Эрх мэдлийн хомсдолтой үе гэдэгт 1990 он хүртэл Монголын улс төр, эдийн засгийн хамгийн чухал шийдвэрүүдийг ЗХУ-ын нийслэл Москва хотод гаргаж байсан цагийг оруулж болох юм. Монгол Улсын төрийг дөч гаруй жил тасралтгүй тэргүүлсэн Ю.Цэдэнбал гуайг хойд хөршид аваачин, эмчилсэн нэртэй эх оронд нь буцаахгүй байсаар, тэр нас эцэслэсэн билээ. Энэ нь Монголын иргэдийн эрх мэдэл сул доройн илэрхийлэл. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд төр засгийн эрх мэдэл ард түмний гарт бүрэн шилжинэ, төр засаг нь нийтийн сонирхлыг илэрхийлсэн шийдвэрүүд гаргаж, эдийн засаг зах зээлийн механизмаар ажиллах ардчилсан нийгмийг бий болно гэж ард түмэн итгэж байлаа. Гэтэл сонгуулиас сонгуульд эрх мэдлийн хуваарилалт тэгш бус болсоор төрийн эрх мэдэл иргэдийн биш, улс төрийн намуудын удирдлагын гарт төвлөрсөөр байна. Эдүгээ сонгуульд ялсан улс төрийн намын дарга улс төрийн хэмжээлшгүй их эрх мэдэлтэй болов. Тэр хүн төр засгийн бүх эрх мэдлийг өөрийн намыг санхүүжүүлсэн, сонгуулийн зардлыг төлсөн бизнесийн бүлэглэлд үйлчлэхэд чиглүүлж, төр засгийн бараг бүх албан тушаал, төсвийн санхүүжилттэй төслүүдийг хэрэгжүүлэх, төр засгийн худалдан авалтыг арилжааны хэлбэрт шилжүүлээд байна. Төр засгийн эрх мэдлийг хоёр нам (МАНАН) эвсэн болон ээлжлэн эрх барьсан он жилүүдэд энэ хоёр намыг дагасан, тэднийг санхүүжүүлдэг бүх компаниуд хөнгөлөлттэй зээл авч, хямд өртгөөр бизнесээ явуулах болсноор эдийн засгийн чөлөөт өрсөлдөөний үзэл санааг үндсэнд нь устгаад байна. Иргэд бүхий л чадлаа бизнес хийж өрсөлдөхийн оронд төрийн албанд орж “бялуу” хуваалтаас хүртэхийг чармайдаг болжээ. Сүүлийн жилүүдэд сонгуулийн явц харьцангуй ил тод болсноор, санал тоолох үед булхай хийх боломж эрс багасаж, улмаар улс төрийн намуудад ард түмэн хариуцлага тооцох боломж олдож байгаа ч шударга бус үйлдэл улам гаарч байна. Шударга бус үйлдэл ямар ч шийтгэлгүй өнгөрч, гэмт хэрэгтнүүд олноор өршөөгдөх, ял завших болсноор иргэд төр засаг шударга ёсыг тогтоож чадна гэдэгт улам бүр итгэл алдарч байна. Хууль бус орчин нөхцөл газар авч, шүүх засаглал шударга ёсыг сахин хамгаалж чадна гэдэгт иргэд эргэлзэх боллоо. Засгийн газар ч гэсэн гадаад, дотоодод бонд гаргаж өр зээл тавихдаа, эргэн төлөлтийг дараагийн засаг нь хариуцахаар тооцдог болжээ. Төр засгийн бүхий л үйл ажиллагааг сонгуулийн дөрвөн жилээс цааш хэтрэн харахаа больжээ. ХОЁРДУГААР ЭРЭМБИЙН СААД Эхний эрэмбийн саад бэрхшээлүүдийг улс орон ялан гарч чадахгүй бол хоёр дахь эрэмбийн буюу таслан зогсооход бэрх “авлигал” гэгч дараагийн саадтай тулгардаг. Монголын нийгэмд “авлигал” гэгч саад нь хэлбэр нь ил тод боловч шийдэхэд хэцүү, хамрах хүрээ нь улам өргөжин тэлсээр олон жилийн нүүр үзэж байна. Авлигын үзүүлэлтээр манай орон дэлхийн 176 орноос 88-р байр эзлэн, 100 онооноос 39 дээр гацаад 4 жил болж байна. Төр засгийн хамгийн чухал албан тушаал дээр намдаа хамгийн их мөнгө тушаасан хүмүүс очдог болж, улмаар өөрийн хамаатан садан, анд нөхөд, нутгийн найз нараараа очсон байгууллагаа дүүргэж байна. Энэ үйлдлийн хамгийн тод жишээ бол нийт яамдууд. Харамсалтай жишээ нь Гадаад харилцааны яам бөгеөд гадаадад байгаа элчин сайдын яам, консул төлөөлөгчийн газруудад ажиллуулахаар, төр солигдмогц явуулж буй хүмүүс бол монголын авлигын жинхэнэ толь нь юм. Энэ яаманд ажилчин, ажилтнуудын боловсрол, мэргэжил чадвар нь биш, аль даргын “шахаа” нь чухал болсон жишиг тогтоод удаж байна. Авлигал бол улс төрийн эрх мэдлийн хамгийн том саад бэрхшээл бөгөөд хөгжиж буй орнууд энэ бэрхшээлийг даван туулж чадахгүй байгаа учраас улс оронд нь тогтворгүй байдал бий болж, иргэд нь талцан, авлигачдын хараат хэвлэл мэдээллийн турхиралтаас үүдэлтэй эмх замбараагүй байдал үүсэн, хөгжил нь зогсож, улс орон нь ядуурдаг ажээ. Авлига нь нийгмийн системийн баялаг, мэдлэг үйлдвэрлэх, хуваарилах бүтцийн доголдол гарснаас бий болдог. Авлигыг хазаарлаж, зогсоож чадахгүй байгаа нь манай нийгмийн зохион байгуулалт өөрөө тийм чадваргүй болсныг харуулж байна. Авлигал нь хүнд сурталтай, эрүүл бус нийгмийн зохион байгуулалтын илрэл юм. Энэ саадыг бий болгосон хүмүүс авлигын үр шимийг сорж амьдардаг учир түүнийг арилгах сонирхол огтхон ч байдаггүй ажээ. Монголын улс төрийн буюу эрх мэдлийн хүрээнд бий болсон эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд, юуны өмнө төрийн эрх мэдлийг авдаг цорын ганц институц болох улс төрийн намуудыг сахилга баттай болгох, тэдний хөрөнгийг нийт иргэд хянаж чаддаг байлгах шаардлагатай ажээ. Ийм эрх мэдлийг нийт иргэдэд олгох оновчтой механизмыг бүрдүүлэхийн тулд юуны өмнө Сонгуулийн Ерөнхий Хороог татан буулгаж, Сонгогчдын Ерөнхий Хороог байгуулах нь шийдэл юм. Сонгогчдын Ерөнхий Хорооны тогтмол ажиллагаатай удирдах зөвлөлд улс төрийн намын төлөөллөөс гадна иргэд, олон нийтийн хараат бус төлөөллийг оруулан, улс төрийн намуудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд улирал тутам хяналт хийж, олон нийтэд цахим хуудсаар мэдээлэх ажлыг хамгийн түрүүнд зохион байгуулах шаардлагатай байна. Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
https://ikon.mn/n/11qo
11qp
"Улаанбаатарт ҮҮЛ орж ирэхгүй байгаа учраас пуужин харваж бороо оруулах нөхцөл бүрдэхгүй байна"
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 11:18:00
Гэрэл зургийг mpa.mn Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангай нурууны ар бэлийн нутаг, Хөвсгөлийн уулсаар ахиухан хэмжээний бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилэхийг анхааруулж байна. Зургаадугаар сарын 27-ны байдлаар халуун байгаа нутгуудийн мэдээлэл: Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халлаа. Энэ хугацаанд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр агаарын температур +22 -оос +27. Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +36 -аас +40 градус. Бусад нутгаар +30 -аас +35 градус хүрч халлаа. Үүнээс хамгийн өндөр буюу Өмнөговийн Мандал-Овоод +40 градус хүрч халжээ. Ойрын өдрүүдэд говь талын нутгаар бүгчим халуун үргэлжилнэ. Өнөөдөр оройны 12 цагийн мэдээг харж байгаад пуужин харвах экспедиц гарах эсэхээ шийднэ Бүгчим халуун үргэлжилж байгаа учраас Улаанбаатарт үүл буудаж бороо оруулах эсэх талаар мэргэжилтнээс тодрууллаа. Гэрэл зургийг mpa.mn ЦУОШГ-ын Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар "Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг баруун аймгуудаар харвалт хийгээд бороо оруулж байна. Улаанбаатарт үүл орж ирэхгүй байгаа учраас пуужин харваж бороо оруулах нөхцөл бүрдэхгүй байна. Үүл нь орж ирвэл харвалт хийхэд бэлэн байна. Өнөөдөр оройны 12 цагийн мэдээг харж байгаад харвалтын экспедиц гарах эсэхээ шийднэ. Урьд шөнө таван аймагт есөн пуужин харваж бороо оруулсан. Архангайд 2, Орхонд 2 Хөвсгөлд 2 Говь-Алтайд 2, Сүхбаатарт 1 пуужин харвасан" гэлээ. 2017 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус. Говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус. Бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 7 дугаар сарын 1, 2-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
https://ikon.mn/n/11qp
11qq
"Тарвасны халдварт өвчний талаар ОУ-ын хүнсний аюулгүй байдлын сүлжээгээр мэдээлэгдээгүй байна"
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/28/2017 11:35:00
Хятадын Нинбо хотод тарвасны өвчин тархсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас тодруулахад "Тарвасны халдварт өвчний талаарх мэдээлэл олон улсын хүнсний аюулгүй байдлын сүлжээгээр мэдээлэгдээгүй байна. Үүний дараа бид тарвасны импортод хориг тавих эсэх асуудлыг хилийн мэргэжилтнүүдтэй хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Тэгээд албан ёсны зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэнэ " гэлээ.
https://ikon.mn/n/11qq
11qr
Венесуэлийн дээд шүүхийн байр руу нисдэг тэргээр довтолжээ
Р.Төмөр, ikon.mn
06/28/2017 11:32:00
Венесуэлийн дээд шүүхийн байр руу цагдаагийн нисдэг тэргээр довтолж, гал нээн, гар бөмбөг шидсэн хэрэг өчигдөр буюу Мягмар гарагт гарчээ. Сүүлийн гурван сарын турш бослого хөдөлгөөнд автаад байгаа тус улсын ерөнхийлөгч, 54 настай социалист Николас Мадуро дээрх хэргийг “террорист халдлага” гэж тодорхойлсон байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар нийслэл Каракас хотын төвд, дээд шүүх, ерөнхийлөгчийн ордон байрладаг газарт хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ гарсан гэнэ. “Удахгүй бид нисдэг тэргийг олзолж, төрийн байгууллагуудын эсрэг зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлэх болно” хэмээн Мадуро мэдэгджээ. Сөрөг хүчний удирдагч нар дарангуйлагч Мадурод захирагдахгүй байхыг Венесуэлийн хууль хүчнийхэнд уриалсаар байгаа юм. Гэхдээ зарим ажиглагч нар нисдэг тэрэгний халдлагыг Мадуро өөрөө зохион байгуулж, Венесуэлийн парламентад үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэхэд ашиглаж байж болзошгүй гэж үзэж байна. Өчигдөр бас Мадуро өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн эсэргүүцэл тэмцэл хурц түвшинд хүрч, засгийн газрын эсрэг хүчирхийлэл үйлдвэл зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг анхааруулсан юм. Уг тэмцлийн хугацаанд нийт 75 хүний амь үрэгдээд байгаа. Мадуро “Хэрвээ Венесуэлд эмх замбараагүй байдал үүсч, Боливарын хувьсгал аюулд өртвөл бид дайтах болно. Бид бууж өгөлгүйгээр зэвсгийн хүчээр эх орноо хамгаална” гэж хэлжээ. 2013 онд Хюго Чавесийг залгамжилсан Николас Мадуро долдугаар сарын 30-нд үндсэн хуулийн ассемблей гэх онцгой дээд байгууллагыг байгуулан хуралдуулж, үндсэн хуульд өөрчлөлт оруулж, байр сууриа бэхжүүлэхийг хичээж байгаа. Тэр зөвхөн ийм аргаар Венесуэлд энх амгалан байдал тогтооно гэж үзэж байгаа юм. Гэвч сөрөг хүчнийхэн түүний санааг эсэргүүцэж, 2018 оны сүүлээр болох ерөнхийлөгчийн сонгуулийг наашлуулахыг шаардаж байна. Тэд Мадурог социалист намдаа хязгааргүй эрх мэдэл олгох гэж байна гэж үзэж байгаа. Мадуро тус улсын газрын тосны нөөцөд хяналт тавихын тулд Вашингтон тогтворгүй байдал үүсгэж байна гэж үздэг юм. Тэрээр хэрвээ Венесуэлийг унагавал, асар их дүрвэгчид АНУ-г зорино гэж айлгаж байгаа. Мягмар гарагт Мадуро хэлэхдээ “Ноён Дональд Трамп сонс! Хэрвээ Венесуэлийг унагавал чи Миссисиппээс Флорида, Флоридагаас Нью-Йорк хүртэл эрэг дагуу 20 хана хэрэм босгох болно. Тиймээс Венесуэлийг үймүүлэхээ зогсоо!” гэжээ. Эх сурвалж: Reuters
https://ikon.mn/n/11qr
11qs
Хоёр дахь санал хураалттай холбоотой ТӨӨРӨГДӨЛ ба ТАЙЛБАР
Б.УЧРАЛ, iKon.mn
06/28/2017 12:10:00
Гэрэл зургийг mpa.mn ~Сонгогчийн боловсролд~ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хоёр дахь санал хураалт долоодугаар сарын 9-ний өдөр товлогдсон .Энэ өдөр Монголчууд хоёр дахь удаагийн санал хураалтад оролцоно. Бид Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиас шүүж, мэргэжилтнүүдийн зөвлөгөөтэй дараах мэдээллийг бэлтгэлээ. Хоёр дахь санал хураалттай холбоотой төөрөгдөл, асуулт иргэдийн дунд их байна. Үүнийг зөвөөр тайлбарлая. Төөрөгдөл 1: Хоёр дахь санал хураалтад өмнө нь санал өгөөгүй хүмүүс оролцоно Тайлбар 1: Хоёр дахь санал хураалтад өмнө нь санал өгсөн байх хамаагүй бөгөөд сонгуулийн насны иргэд бүгд оролцоно. Сонгуулийн тухай хуулийн 104.6-д зааснаар “Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно” гэжээ. Энэ нь санал хураалтыг санал хураалтад оролцсон хүмүүсий ирцээр тооцно, өмнө ирсэн хүмүүсийн санал хамаагүй хүчингүй болсон гэсэн үг юм. Иймд бүгд дахин очиж сонгуулиа өгөх ёстой. Төөрөгдөл 2: Хоёр дахь санал хураалтын ирц хүрэхгүй бол дахин сонгууль явуулна Тайлбар 2: Олон нийтийн сүлжээнд энэ асуудалд эргэлзэж байгаа хүмүүс олон байна. Хоёр дахь санал хураалтаар ирц нь 50 хувь хүрэхгүй бол яах вэ. Хэрэв ирц нь хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна. Энэ санал хураалтад саналаа өгөөгүй хүмүүс оролцох юм. Сонгуулийн тухай хуулийн 106.1-т зааснаар “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэжээ. Нэмэлт санал хураагаад ч ирц хүрэхгүй бол яах вэ. Энэ тухай Сонгуулийн хуулинд мөн тодорхой заажээ. Нэмэлт санал хураалтыг нэмээд ч ирц нь хүрэхгүй бол сонгуулийн дүнг шууд гаргана. Сонгуулийн тухай хуулийн 106.6-д зааснаар “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана” гэжээ. Дахин сонгууль явагдах нэг л үндэслэл бий. Энэ нь ирц биш юм. Харин хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал авч чадахгүй бол сонгуулийг дахиж явуулна /яг одоогийн нөхцөл байдалтай адил/. Хэрэв сонгууль дахиж явах нөхцөл бүрдвэл намууд нэр дэвшигчдээ солих шаардлагатай. Төөрөгдөл 3: Саналын хуудсыг бөглөхгүй буюу хоосон өгч болохгүй Тайлбар 3: Хэрэв танд нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгох хүсэл байхгүй бол саналын хуудсаа хоосон уншуулж болох юм. Энэ нь таны сонголт хийхгүй байх эрхийг баталгаажуулсан боломж. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн: 97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" 99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд тодорхой заачихсан байгаа юм. Саналын хуудсыг бөглөөгүй буюу хоосон уншуулсан иргэдийн ирц нь бүртгэгддэг бөгөөд сонгуулийн дүн гарахад сонголтгүй сонгогч гэсэн ангилалд ордог. Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалтад сонголт хийхгүй байх эрхээ баталгаажуулсан 18 мянга гаруй иргэн байсныг бид мэдээлсэн билээ. Хэрэв иргэн таныг сонгуулийн санал авах байранд “заавал бөглөх ёстой” гэсэн ухуулга хийвэл түүнд өртөлгүйгээр хуулийнхаа дагуу сонгохгүй байх эрхээ эдлээрэй.
https://ikon.mn/n/11qs
11qt
”Miner & Supplier 2017” форумд уул уурхайн 200 гаруй компани оролцоно
С.Бадрал, iKon.mn
06/28/2017 11:41:00
Монголын Уул Уурхайн Бирж, Эрдэнэс Монгол ХХК хамтран уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier 2017” форумыг 2017 оны 7 сарын 5-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна. “Miner & Supplier 2017” форум “ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ШИЛЖЬЕ !” уриан дор явагдана. Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно. Үүнд: Орон нутгийн ханган нийлүүлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого ба Уул уурхайн компаниудын хамтын ажиллагаа, Уул уурхайн компаниуд дэвшилтэд техник технологи, менежменттэй танилцаж, хоорондоо туршлагаа солилцоно Уг форум, үзэсгэлэнд нийт 300 гаруй компаниуд оролцож байгаа бөгөөд ханган нийлүүлэлтийн 100 гаруй, уул уурхайн 200 гаруй компаниуд хуралдаж санал бодлоо солилцох гэж байна. Уул уурхайн томоохон компаниуд болох Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг компаниудын төлөөлөл илтгэл тавина. Мөн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй явагдах бөгөөд үзэсгэлэнд олон улсын болон үндэсний томоохон ханган нийлүүлэгч компаниуд оролцоно.
https://ikon.mn/n/11qt
11qu
"МАН-аас Баян-Өлгий аймгийн саналыг дахин тоолохыг санал болгож байна"
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/28/2017 12:40:00
МАН-аас Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. ШУУД үзэх https://www.facebook.com/iKonNews/videos/689901941195377/ Г.Ганбаяр: СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой Гэрэл зургийг mpa.mn МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр "МАН-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй. С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүнд МАН-ыг нөлөөлсөн мэтээр ярьж байгаа юм. Тус аймгийн саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна. Бид өмнө гараар тоолох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл зөвхөн 50 хувийг нь гараар тоолохоор болсон. Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолоход намуудын төлөөллийг мөн байлцуулах хэрэгтэй6 МАХН-аас нэр дэвшигч зөвхөн Баян-Өлгий аймгийн асуудлыг онцолсон учраас тухайн аймгийн саналтай холбоотой шаардлагыг хүргүүлж байгаа. Говь-Алтай зэрэг аймагтай холбоотой асуудал байхгүй. МАН-ыг санал хураалтад нөлөөлсөн гэсэн хардлагыг арилгах нь зүйтэй гэж үзсэн. СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой" гэв. "Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан" Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн Х.Баделхан "Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн хүрээнд явагдсан. Зарим газар аймгийн төвөөс хол зайтай учир сүлжээ барих боломжгүй. Сонгууль хуулийн хүрээнд явагдсан. МАН-аас Баян-Өлгий аймгийн бүх хэсгийн хороон дахь саналыг дахин тоолохыг санал болгож байна" гэв.
https://ikon.mn/n/11qu
11qv
"Шатдаг" Galaxy Note 7 утсаа Самсунг шинэ нэрээр зах зээлд гаргахаар болжээ
Р.Түвшин, iKon.mn
06/28/2017 11:52:00
Ноднин жил гал гардаг гэх дуулианд өртөж, эргүүлэн татсан Galaxy Note 7 гар утаснуудаа Самсунг компани засварлан шинэчлээд зах зээлд дахин гаргах гэж байгаа гэнэ. Дотоод эд ангийг нь сольж, аюулгүй болгосон утаснууд ирэх сарын 7-нд худалдаанд гарахдаа Galaxy Note 7 FE гэсэн нэртэй байх тухай эх сурвалжууд мэдээлжээ. FE гэдэг нь “Fandom Edition” буюу фэнүүдэд зориулсан хувилбар гэсэн утгатай гэнэ. Эхний ээлжинд Өмнөд Солонгосын зах зээлд 400,000 засварласан утас гаргах бол дараа нь бусад улс орнуудын зах зээлд аажмаар гаргах тухай ойрын эх сурвалж мэдээлжээ. Үнийн хувьд Өмнөд Солонгост гарах нь 700,000 вон ($616) байх бөгөөд бусад зах зээлд гарахдаа нөхцлөөсөө шалтгаалан хэлбэлзэх гэнэ. Өнгөрсөн онд Самсунг нийтдээ 3 сая орчим Galaxy Note 7 утсыг эргүүлэн татсан нь тус компанид $5 тэрбумын хохирол учруулсан юм. Гэвч эргүүлэн татсан олон тооны гар утсаа хэрхэн ашиглах нь тодорхойгүй байв. 2016 онд “Galaxy Note 7”-ийн гамшгаас болоод борлуулалт нь унасан Самсунг 2017 оны эхний хагаст Galaxy S8 шинэ загварынхаа тусламжтай эргэн өндийж чаджээ. Эх сурвалж: The Wall Street Journal
https://ikon.mn/n/11qv
11qw
2018 оны хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн Тоёота Ланд Круйзер Прадо
WWW.CARDOCTOR.MN
06/28/2017 12:09:00
Интернэтээр 2018 оны хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн Тоёота Ланд Круйзер Прадо загварыг зураг тараагдаад байна. 2009 оноос хойш үйлдвэрлэгдээд байгаа 150 кузовтой Прадогийн ээлжит хэсэгчилсэн шинэчлэлт ийнхүү ил боллоо. Гадна загвар дизайны хувьд ах болох 200-тай төсөөтэй капоттой болсон. Харин их гэрэл, урд нүүрийн хувьд орчин үеийн хэв шинжийг шингээсэн 6 талтай болжээ. Хойд хэсгээс нь харвал гэрэл нь арай өөр болсон, Японы зах зээлд гарах нь запас дугуйгаа доороо зүүдэг болсон. Австралийн хэрэглэгчдэд 150 литрийн бакыг санал болгох аж. Харин салоны хувьд зураг нь ил болоогүй ч кропны рычакны байрлал өөрчлөгдсөн, том хэмжээний дунд хэсгийн дэлгэцтэй болсон гэнэ. Хүчин чадал болон хөдөлгүүрийн сонголтын талаарх мэдээлэл хараахан ил болоогүй ч шинээр ухаалаг аюулгүйн үеийн тоормосны системийг илүү олон хувилбарт санал болгох гэнэ.
https://ikon.mn/n/11qw
11qx
Миранда Керр төсвөөс хулгайлсан мөнгөөр авсан $8.1 саяын үнэт эдлэлийг буцаан өгчээ
Р.Төмөр, ikon.mn
06/28/2017 12:25:00
Төсвөөс хулгайлсан мөнгөөр худалдан авч өөрт нь бэлэглэсэн гэх $8.1 саяын үнэт эдлэлийг Австралийн супермодел Миранда Керр АНУ-ын эрх баригчдад хүлээлгэн өгчээ. Үнэт эдлэлийн дотор 8.8 каратын алмааз эрдэнийн зүүлт байсан нь дангаараа $3.8 саяын үнэтэй гэнэ. Керр эдгээр эд зүйлсээ АНУ-ын хууль зүйн департментэд Баасан гарагт гардуулж өгсөн байна. 2014 онд түүнтэй нэг жил орчим хугацаанд дотносож байсан Малайзийн санхүүч Жо Лоу эдгээрийг бэлэглэж байжээ. Миранда Керр саяхан Snapchat сүлжээний уусгэн байгуулагч Эван Спигелтэй гэрлэсэн. Малайзийн баян засгийн газрынхаа 1Malaysia Development Berhad (1MDB) сангаас их хэмжээний мөнгө завшсанд сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм. Малайзийн хөгжлийн сан 1MDB-ээс нийт $4.5 тэрбумыг хулгайлахад ерөнхий сайд Нажиб Разакийг оролцсон хэмээн сэжиглэж байгаа. Гэвч Нажиб Разак, Жо Лоу нарын хэн хэн нь өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлж байгаа юм. Жо Лоугаас бэлгэнд авсан гэх эд зүйлсийг Америкийн одууд буцаасаар байна. Керрээс өмнө Леонардо Ди Каприо $3.2 саяын Пикассогийн уран зураг, $9 саяын Жан Мишел Баскуагийн цуглуулгаас татгалзсан юм. Эдгээрийг Жо Лоу түүнд бэлэглэж байжээ. Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Уолстритийн чоно” бүтээлийг ч Нажиб Разакийн хүү Риза Азиз санхүүжүүлсэн тул зохиогчийн эрхийг нь хураагаад байна. Одоо хуулийнхан Лоугийн эзэмшилд байгаа $1.7 тэрбумын хөрөнгийг эрэн сурвалжилж байгаа ажээ. Эх сурвалж: Mashable
https://ikon.mn/n/11qx
11qy
ФОТО: Төв, Сэлэнгэ, Хэнтийд гарч буй түймрийн голомт уруу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 12:33:00
Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр өнөөдөр /2017.06.28/ 08:30 цагт түймрийн голомтод хүргээд байна. Сэлэнгэ, Хэнтий аймагт гарч байгаа түймрийн голомтод онцгойгийн алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэжээ. Энэ сарын 27-ны өдрийн 10:10 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн байна. Мөн өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэжээ. Эдгээр түймрүүд нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн юм. Сэрэмжлүүлэг Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Фото
https://ikon.mn/n/11qy
11qz
"Сонгогчийн албан ёсны хаяг дээр огт байгаагүй өөр хүмүүсийг бүртгэсэн тохиолдлууд гарсан"
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
06/28/2017 13:19:00
Сонгуулийн үйл явцад хийсэн ажиглалт, мониторингийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд боллоо. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа болон сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа юм. Ажиглалтын багийнхан Нийслэлийн 50 хэсгийн хороон дээр буюу 12 хувьд нь 100 гаруй ажиглагчийг бэлтгэж, сонгуулийн бүх үйл явцыг тасралтгүй ажиглажээ. "Хэнд ч саналаа өгмөөргүй байгаа тохиолдолд хоосон саналын хуудас уншуулах боломжтой байсан" Гэрэл зургийг Mpa.mn Нээлттэй нийгэм форумын Засаглал хөтөлбөрийн менежер Н.Энхцэцэг “Энэ жилийн хувьд бид маш хязгаарлагдмал хүрээнд ажиллалаа. Бидний ажиглалт хийсэн газруудад хуулийн ямар нэг ноцтой зөрчилгүй сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Мөн техникийн тооллогыг хийх хэсгийн хороодыг сугалах үйл ажиллагааг ажигласан. Ганц нэг зөрчил гарсныг дурдахад нэг сонгогчийн албан ёсны хаяг дээр огт байгаагүй өөр хүмүүсийг бүртгэсэн тохиолдлууд гарсан. Бид тухайн иргэдээс зөвшөөрөл авч, үргэлжлүүлэн судлах болно. Мөн саналын хуудсын хавтсыг төхөөрөмжид чихэж хийснээс болж, төхөөрөмж гацаж, нэг цаг орчим сонгуулийн үйл явц зогссон. Үүнээс гадна сонгогчдын хувьд гурван нэр дэвшигчийн өмнөх дугуйг гурвууланг нь будаж, саналын хуудсыг хүчингүй болгох тохиолдол гарсан. Нийт 50 хэсгийн хороонд ажигласнаас 2,000 гаруй саналын хуудас хүчингүй болсон. Уг нь Сонгуулийн хуулийн 97.9-д зааснаар сонгогч хэнд ч саналаа өгмөөргүй байгаа тохиолдолд хоосон саналын хуудас уншуулах боломжтой байсан. Үүнийг мэдээгүй иргэд санаатайгаар саналын хуудсыг хүчингүй болгосон байж болзошгүй. Ажиглалтын үеэр хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс хуулиа мэдэхгүй байх тохиолдол гарч байсан. Хоосон саналын хуудас уншуулж байгаа иргэдийн зандрах, “заавал аль нэгийг нь дугуйлж байж уншуул” зэргээр шаардлага тавих тохиолдлууд байсан" хэмээн тайлбарлалаа. Ажиглалт, судалгааны үр дүнд мэдээний хөтөлбөрийг далд сурталчилгааны талбар болгон ашиглах тохиолдол их байсан бөгөөд МҮОНТ-ийн нэр дэвшигчдэд оноосон цаг тэнцвэргүй байжээ. "60 минутыг сурталчилгаанд зарцуулна гэсэн хуулийн заалтыг аль нэг телевиз зөрчөөгүй" Гэрэл зургийг Mpa.mn Төслийн удирдагч Б.Онон “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн судалгаанд бид TV9, UBS, C1, MN25 гэсэн телевизийг хамруулсан. Таван телевизийн 1,691 цаг 13 минут 42 секундын бичэгт үзлэг хийснээс дунджаар 8 хувь нь Сонгуультай холбоотой мэдээ байсан. Сонгуультай холбоотой мэдээлэл гэдэгт сурталчилгаа, сонгогчдын боловсролд зориулсан мэдээллүүд багтаж байгаа. Далд сурталчилгааны мэдээлэл агуулсан байдал нийт арилжааны телевизийн дунд 25 хувийг эзэлсэн байна. Гол төлөв цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр цацагдсан жирийн мэдээний шинжтэй хэр нь олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгаа гэж тодорхойлсон онцлогуудыг агуулж байсан. 60 минутыг сурталчилгаанд зарцуулна гэсэн хуулийн заалтыг аль нэг телевиз зөрчөөгүй. Харин Сонгуулийн тухай хуулийн 82.6, 82.14-т заасан 15 болон 5 минут хэтрүүлэхгүй байх заалтыг зөрчих тохиолдол сурталчилгааны сүүлийн өдрүүдэд ихээхэн ажиглагдаж, хэрээс хэтэрсэн” гэв. Түүнчлэн санал тоолох үйл явц хуулийн дагуу 22:00 цагт эхэлсэн. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлагагүй шууд явагдсан гэсэн бөгөөд зарим хороонд санал тоолж хэвлэх үед цаас дууссан, зааварчилгаа хүлээсэн, СЕХ-ноос техникийн тооллого явагдах эсэхийг хүлээсэн зэрэг тохиолдлууд гарчээ.
https://ikon.mn/n/11qz
11r
МАХН-ын бага чуулган болно
ikon.mn
11/07/2013 09:20:00
МАХН бага чуулганаа хийх гэж байна. Чуулган энэ сарын 23, 24-нд болох бөгөөд намын өнөөгийн байдалд тулгамдаад байгаа таван асуудлыг хэлэлцэх гэнэ. Хэдийгэээр МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаад уржигдар эх орондоо ирсэн ч, намын бага хуралд оролцож чадахгүйгээ мэдэгджээ. Тиймээс чуулганыг намын дэд дарга болоод ерөнхий нарийн бичгийн дарга нар удирдах юм байна.
https://ikon.mn/n/11r
11r0
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 13:31:00
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан. Гэвч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар дахин хойшлууллаа. Эх сурвалж: Улсын Дээд Шүүх Сануулахад, Сүхбаатар Баянзүрх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
https://ikon.mn/n/11r0
11r1
ФОТО: “Сүү бонд” Монголын хөрөнгийн биржээр маргаашаас арилжаалагдана
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 14:11:00
Гэрэл зургийг mpa.mn “Сүү бонд” Монголын хөрөнгийн биржээр маргаашаас олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдана. Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо болон “Сүү” ХК-ийн удирдлагууд “Сүү бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр нээж цан цохилоо. “СҮҮ БОНД”-ыг нээлттэй арилжаалахыг 2017 оны 06-р сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгосон билээ. Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хугацааны эцэст нэрлэсэн үнийг хүүгийн хамтаар эргэн төлөх юм. Бондын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК, “Ард Капитал Групп ҮЦК” ХХК нар ажиллаж байна. Үнэт цаасны захиалгыг маргааш хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг явуулах аж. Фото сурвалжилга: Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11r1
11r2
Өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 3-ны хооронд ХАЛУУН УС хязгаарлах хуваарь
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 13:51:00
Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна. Зургаадугаар сарын 28-ны өдрөөс долоодугаар сарын 03-ны өдрийн хооронд: Шөнийн зах, Нарантуул зах, Ахмадын хороолол, Баянзүрх дүүрэг, Батлан хамгаалах яам, СОС хотхон, 16-р хороолол, Батлан Хамгаалах Их Сургууль орчмын хэрэглээний халуун усыг хязгаарлах тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБДС ТӨХК-иас зөвлөлөө. 7-р сарын 17-ноос 9-р сарын 8-ны өдрийн хооронд засвар хийх байршлууд: VII/17-VII/21 Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид /5 хоног/ VII/24-VII/28 УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим /5 хоног/ VII/31-VIII/04 Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчим /5 хоног/ VIII/07-VIII/11 3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим /5 хоног/ VIII/14-VIII/18 ХӨСҮТөв, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, 15-р хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, 2-р эмнэлэг, Англи ЭСЯам орчим /5 хоног/ VIII/21-VIII/25 Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчим /5 хоног/ IX/04-IX/08 Бага тойруу, Цэцэг төв, ЗГ-ын 12-р байр, 5-р сургууль, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТОрдон, УБИС, 1-р эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах /5 хоног/ Зургаадугаар сарын 9-ний байдлаар Төв цэвэрлэх байгууламж, Карьерийн салаа шугам, Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчмын дулааны шугам тоноглолын засварын ажил дуусч, дүүргэлт хийхээр ажиллаж байгаа аж. Эх сурвалж: УБДС ТӨХК
https://ikon.mn/n/11r2
11r3
Толгойтын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо
ikon.mn
06/28/2017 14:18:00
Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл доорх зураглалын дагуу хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11r3
11r4
Фэйсбүүкийн хэрэглэгчийн тоо 2 тэрбумд хүрлээ
Р.Түвшин, iKon.mn
06/28/2017 14:18:00
Фэйсбүүк сүлжээ сар бүр идэвхтэй хэрэглэдэг 2 тэрбум хүнтэй болсныг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өчигдөр зарлажээ. “Өнөөдөр өглөөний байдлаар Фэйсбүүк сүлжээ албан ёсоор 2 тэрбум хэрэглэгчтэй боллоо!” гэж Марк өөрийн хуудсандаа бичсэн байна. Тэр цааш нь “Бид дэлхий ертөнцийг холбох ажилдаа ахиц гаргасаар байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн төлөө та бүхэнтэй хамтарч байгаа нь нэр хүндийн хэрэг юм” гэжээ. 2004 оны хоёрдугаар сард байгуулагдсан Facebook компани 2012 оны аравдугаар сард нэг тэрбум хэрэглэгчтэй болж байв. Өнөөдрийн байдлаар өдөр бүр 800 сая хүн ямар нэг агуулга дээр “Like” дарж байдаг ажээ. Гэхдээ Марк Зукербергийн баталж байгаагаар өнөөдөр 100 сая хүн жинхэнэ утгаараа Фэйсбүүкийн хэрэглэгч шиг байж чаддаг бөгөөд энэ тоог тэрбумд хүргэх хүсэлтэй байгаа гэсэн юм. Энэ зорилгод хүрэхэд тухайн Фэйсбүүк бүлгүүдийн администраторууд чухал үүрэгтэй тул тэднийг сүмийн номлогчтой (пастор) адилтган үзэж болно хэмээн Марк хэлсэн байна. Эх сурвалж: Independent
https://ikon.mn/n/11r4
11r5
Дахин санал хураалтыг ДОЛООДУГААР САРЫН 6-нд явуулахыг шаардлаа
Г.Мөрөн, iKon.mn
06/28/2017 14:33:00
Гэрэл зургийг mpa.mn Монголын Ардчилсан Холбооноос Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ. Шаардах бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд Монголын Ардчилсан Холбоог төлөөлөн Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам хүргэж өгсөн бөгөөд дахин санал хураалтыг долоодугаар сарын 6-нд товлохыг дурдсан байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос дахин санал хураалтын долоодугаар сарын 9-ний Ням гарагт явуулах шийдвэр гаргасан тухайгаа өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлсэн юм. Шаардах бичиг бүрэн эхээрээ
https://ikon.mn/n/11r5
11r6
Түр завсарласан УИХ-ын чуулган маргааш хуралдана
ikon.mn
06/28/2017 14:47:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын чуулган энэ сарын 09-нд түр завсарласан. Харин маргаашнаас эхлэн УИХ-ын чуулган хуралдана. Маргааш буюу зургаадугаар 29-нд намын бүлэг, байнгын хороо хуралдах юм. Байнгын хорооны хуралдаанаар: Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, ​Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл / Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/. УИХ-ын чуулганы 06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15.00 цагаас, 30-ны Баасан гарагт 10.00 цагаас хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/; Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/; Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/ Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11r6
11r7
Хятад улс Азид хамгийн том байлдааны хөлгийг ажилд орууллаа
Р.Төмөр, ikon.mn
06/28/2017 14:46:00
Тэнгисийн зэвсэгт хүчээ шинэчлэх, орчин үеийн түвшинд хүргэх бодлогын хүрээнд Хятад улс өнөөдөр Азийн хамгийн том байлдааны хөлгийг бүтээснээ ажилд орууллаа. 10,000 тонн жинтэй, 055 төрлийн анхны хөлгийг Шанхайн Жяннань хөлөг онгоцны үйлдвэрт бүтээсэн ба агаараас хамгаалах, пуужингаас хамгаалах, далайгаас хамгаалах, шумбагчаас хамгаалах зэвсгээр өвч тоноглогдсон ажээ. Нээлтийн үеэр Хятадын Цэргийн Төв Комиссийн гишүүн Жан Ёшиа шинэ хөлгийг “орчин үеийн хүчирхэг далайн флоттой болох Хятад улсын мөрөөдөлд хүрэх чухал алхам” гэсэн байна. Шинэ хөлөг нь өнөөдрийн АНУ-ын тэнгисийн хүчний гол зэвсэг болох 8,000-10,000 тонны Arleigh Burke ангиллын хөлөгтэй нэг түвшнийхэд тооцогдож байгаа юм. Үүнээс өмнө Хятадын армийн хамгийн том хөлөг нь 7,500 тонны 052D ангиллын хөлөг байжээ. Шинэ хөлгийн ажиллагааг бүрэн шалгаж үзсэний дараа ирэх оноос ашиглаж эхэлнэ. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/11r7
11r8
Дахин санал хураалтыг ДОЛООДУГААР сарын 7-ны БААСАН гарагт явуулахаар боллоо
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/28/2017 16:32:00
Гэрэл зургийг mpa.mn Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689968177855420/ Ч.Содномцэрэн: Хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна. Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургаадугаар сарын 26-ны өдөр шаардлага ирүүлсэн. Дараа нь МоАХ, МАН зэргээс хүсэлт ирсэн. Хүсэлт шаардлага ирүүлсэн нам холбоодод хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Уг санал хураалт хуулийн хугацаатай. Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарсан. Саналын хуудсын хэвлэлт, хоёр дахь санал хураалтад бэлтгэх, санал авах техник хэрэгсэл хүргэх боломжийг бид харсан. Саналын хуудас хэвлэж байгаа компанитай уулзаж, санал хураалт авах хугацааг наашлуулах боломжийг судалсан. Тээврийн хэрэгслийн боломжийг бид бас судаллаа. Өмнө нь машинаар хүргэдэг байсан газруудад нисдэг тэргээр хүргэх ямар боломж байгааг харсан. Энэ бүх нөхцөл боломжийг судалсны үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг долоодугаар сарын 07-ны өдөр /Баасан гарагт/ явуулахаар боллоо. "Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон" Гэрэл зургийг mpa.mn Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороод төв салбаруудад даалгасан. СЕХ-ны гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн хуулийн заалттай. СЕХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, нам саад болохыг хориглодог. СЕХ бол бие даасан хараат бус байгууллага. Энэ сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй. Уг сонгуулийн дүн өөрчлөгдсөн, засагдсан зүйл байхгүй. Хэн гэдэг нэр дэвшигч хэдэн санал авсныг өглөөнөөс эхлээд орой болтол дэлгэцээр харуулсан. Дахин санал хураалт хугацаандаа явагдана" гэлээ. Ц.Болдсайхан: Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна Гэрэл зургийг mpa.mn СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Иргэний шилжилт, сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэж хоёр бий. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн нь бааз өөрчлөгдөхгүй. Улс орон даяар мөрдөгдөх шийдвэрийг өчигдөр гарган 27-ны өдрөөс эхлэн 7-р сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Сонгогчийн ирцтэй холбоотой өөр өөр ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна. Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна. Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм. Эхлээд нэр дэвшигч хэдэн хувийн санал авсан гэхээс өмнө ирц хүрсэн үгүйг харах хэрэгтэй. 7 Хоногийн дотор нэмэлт санал хураалт болно. Баян-Өлгий аймгийн саналыг тоолох асуудал дээр СЕХ хэлэлцэж, тооллого явуулах эсэхийг шийдвэрлэнэ. Сонгуулийн хууль батлагдах үед техникийн тооллогыг 100 хувь тоолъё гэдэг саналыг хүргүүлэхэд авч хэлэлцээгүй. Улс төр хийж, тоглоом хийхгүй байх хэрэгтэй". СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Долоодугаар сарын 4,5-ны өдрөөс санал хураахаар СЕХ шийдвэрээ гаргасан. Энэ хугацаанд амжиж, саналын хуудсаа аваачихыг ГХЯ-ны Төв комисст даалгасан. Дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран уриална. 68 хувь гэдэг бол өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй, иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг харуулсан. Энэ ирцээрээ дахин санал хураалтад оролцоно гэж найдаж байна. Сонгогчид хандсан урамшууллын, торгуулийн арга хэмжээ авахыг Монгол Улсын хуульд зөвшөөрдөггүй. Ирвэл урамшуулдаг, ирэхгүй бол торгодог орон байна. Харин Монгол Улсад ийм зүйл байхгүй учраас хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриална". "Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй" Гэрэл зургийг Mpa.mn ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү "Монголын Иргэний бүртгэлийн сан найдвартай хамгаалалтад байгаа. Хурууны хээгээ өгөөд, шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн хүн санаа зовох зүйл байхгүй. 35,000 хүнийг хаанаас ирсэн тухай мэдээллийг СЕХ огт мэдээгүй. Сонгогчдын нэрсийн жагсаалтаас илүү хүн санал өгнө гэсэн зүйл огт байхгүй. Нарийндаа Улаанбаатар хотод хоёр талд бүртгэл хийсэн. Нэг талаараа хурууны хээгээр, нөгөө талаар гарахад нь хурууг нь будсан хоёрыг бүртгэсэн. Энэ хоёр огт зөрөөгүй. Нэг айлд олон хүн давхар бүртгэгдсэн зүйл байхгүй. Монголчууд сүүлийн хэдэн жил маш их нүүж, шилжсэн байгаа. Энэ нь Сонгууль өгөх үед л харагдаж байгаа юм. Олон Улсын ажиглагчдын хурал дээр сөрөг янз бүрийн буруу мэдээллээр сонгогчдын сэтгэл зүйг эвдэж байна гэж хэлж байсан. Тиймээс элдвийн мэдээлэлд автахгүй байхыг сануулмаар байна. Ихэр хүний хувьд нэг өдөр төрсөн, нэг овогтой, нэг хаяг дээр байсан. Регистрийн дугаар нь өөр, санал өгөх газар нь өөр байсан". СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Үндсэн хуульд сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно гэсэн байгаа. Ирц болон саналын тоо аль аль нь чухал. Тухайн дүүргийн нийслэлийн Засаг дарга нар шийдвэр гаргадаг. Санал авах өдөр аймаг сумдуудад наадам хийхгүй байхыг анхааруулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг сумдад наадам хийхгүй байх шийдвэр гаргасан" гэв. 15:10 цагийн мэдээлэл: Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулах эсэхийг СЕХ 16:30 цагт зарлана Сонгуулийн Ерөнхий Хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар МоАХ-оос өгсөн дахин санал хураалтын хугацааг наашлуулах шаардлага, мөн бусад намуудаас ирсэн санал болон саналын хуудсыг гараар тоолох тухай хэлэлцэж байна. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг 16:30 цагаас танилцуулахаар СЕХ-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. Зарим мэдээллийн хэрэгслээр дахин санал хураалтыг долоодугаар сарын 07-нд болгосон талаар мэдээлэл гарсан. Энэ талаарх албан ёсны шийдвэрийг бид хүргэх болно.
https://ikon.mn/n/11r8
11r9
АНУ-ын Төрийн Департаментаас эрхлэн гаргадаг “2017 оны Хөрөнгө Оруулалтын Орчны Тухай Мэдэгдэл”-ийг танилцууллаа
ikon.mn
06/28/2017 15:21:00
2017 оны 6-р сарын 28-ны Лхагва гарагт Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 6-р сарын уулзалтаа “Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Орчин 2017 ба Цаашдын Төлөв” сэдвийн хүрээнд Монгол Улсад АНУ-аас суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт болон АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жеймс Лиоттагийн хамт Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Зөвлөлийн төлөөлөл мөн АмЧамын гишүүдийн гүйцэтгэх удирдлагууд болон Монголын тэргүүлэх бизнес эрхлэгчид оролцлоо. АНУ-ын Төрийн Департаментаас жил бүр эрхлэн гаргадаг Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, бэрхшээл болон шийдлүүдийг санал болгодог гол баримт бичиг болох “2017 оны Хөрөнгө Оруулалтын Орчны Тухай Мэдэгдэл”-ийг Элчин сайд хатагтай Галт АмЧамын гишүүдэд анхлан танилцууллаа. Мөн АмЧамын ТУЗ-ийн дарга ноён Жеймс Лиотта саяхан болж өнгөрсөн АмЧамын Америк руу хийсэн бизнес айлчлалын тайлан, үр дүнг оролцогчдод танилцуулж уулзалтанд оролцогсод зочин илтгэгчдээс өөрсдийн сонирхсон олон төрлийн асуултууддаа хариулт авсан юм. Монгол Улсад АНУ-аас суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт АНУ-ын Төрийн Департаментийн “2017 оны Хөрөнгө Оруулалтын Орчны Тухай Мэдэгдэл”-ийг танилцуулж хэлсэн үгэндээ “Ил тод, ойлгомжтой, тогтвортой хууль эрх зүйн орчин бий болгох нь Монгол Улс хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадвартай улс орон болгохын тулд хийх хамгийн чухал эхний алхам байх юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. АмЧам Монголын ТУЗ-ийн дарга ноён Жеймс Лиотта АмЧамын хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй бизнес айлчлалын үр дүнг танилцуулан хэлсэн үгэндээ “АмЧамын Бизнес айлчлалд идэвхитэйгээр оролцож амжилттай болгож чадсан айлчлалын нийт бүрэлдэхүүндээ талархаж байна. Та бүхний оролцоотойгоор бид Монгол Улс зөв чиглэлдээ явж эхэллээ гэсэн чухал санааг Вашингтонд хүргэж чадлаа. Одоо бид хамтдаа АНУ-ын Засгийн газар болон хувийн хэвшлийнхний санаа бодлыг Монгол Улсын Засгийн газарт хүргэж, хоёр улсын худалдааны харилцааг цаашид улам өргөжүүлж, худалдаа бизнесийн чиглэлд илүү амжилтыг бий болгохын төлөө ажиллах болно” гэсэн юм. АмЧамын Монголын тухай АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
https://ikon.mn/n/11r9
11ra
Налайх дүүрэгт гэрэлтүүлгийн шонг цэцгийн мандалаар гоёж байна
www.ulaanbaatar.mn
06/28/2017 15:38:00
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна. Тухайлбал, Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа. Мөн дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу 39 гэрлийн шонд 78 сав нэг наст цэцэг байршуулж байна. Энэ нь ногоон байгууламжийн шинэлэг шийдэл бөгөөд хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх юм. Мөн замын бүтээн байгуулалтын ажил дууссаны дараагаар ногоон байгууламжийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
https://ikon.mn/n/11ra
11rb
"Үнсгэлжин" дуурийг Монгол, Итали, Испани, ОХУ-ын уран бүтээлчид үзэгчдийн хүртээл болгоно
А.Үлэмж, iKon.mn
06/28/2017 15:58:00
Монгол, Итали хоёр улсын соёл, урлаг, сонгодог хөгжим, дуурийн урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор Монгол, Итали, Испани, ОХУ-ын уран бүтээлчид хамтран анх удаа Ж.Россинигийн "Үнсгэлжин" дуурийг тоглох гэж байна. Энэхүү төслийг Ром хотын “Дилетто Барокко” найрал хөгжмийн гоцлол дуучин, төслийн урлагийн менежер, Италид амьдарч, уран бүтээлээ туурвидаг монгол дуурийн дуучин, найруулагч, продюсер С.Аяна санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсын Соёлын Элч Ж.Өнөрмаа анхнаас нь дэмжин ажиллаж байгаа юм байна. Энэ талаар өнөөдөр төслийг хэрэгжүүлэгч, уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Төслийг хэрэгжүүлэгч С.Аяна "Итали Монгол хоёр орны харилцааг урлагаар дамжуулан бэхжүүлэх хүсэлтэй байгаа. Мэдээж хэрэг Италийн дуучид анх удаа л Монголд орж ирж байна. Итали, Монгол, Испанийн уран бүтээлчид хамтарч байгаа нь ч гэсэн анхны тохиолдол болж байна. Бид хамтдаа ингэж амжилласнаараа эдгээр гурван улсын урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Энэ төсөл хилийн чанад дахь Монголчууд болон урлагт элэгтэй ахан дүүс, төр засгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Энэ төслийг хувиараа явуулж буй төсөл гэж нэрлэж болох юм л даа. Учир нь төслийнхөө зардлын ихэнх хувийг бид гаргаж байна. Төслөө хэрэгжүүлэхийн тулд жил гаруй хугацаанд бэлдлээ. Менежментийн талаас хамгийн их ач холбогдол өгсөн" гэв. Үнсгэлжин дуур нь долоодугаар сарын 2-нд Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Тeатрын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран, Италийн дэлxийд алдартай сонгодог xөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoлигийн xөгжмийн удирдлагын дор зохион байгуулагдах юм. Харин маргааш буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Улаан хивсний баярын "Барокко: Итали болон Eврoп" тоглолтыг Улсын филармоний тайзнаа тоглох юм байна. Энэхүү тоглолтод Үнсгэлжин дуурийн бүрэлдэхүүнд оролцож байгаа бүх дуурийн дуучид Барокко стилийн дуунуудаа танилцуулах аж. Тоглолтын найруулгыг С.Аяна, тайзны засалтын уран зургийг гаргаж буй мэргэжлийн зураач Гүнж Натали фон Риттерсберг нар өвөрмөц шийдэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд, мөн дуучин С. Аяна тоглолтын xувцаслалт дээр анxааран, зарим xувцаслалтын дизайныг өөрөө биечлэн бүтээсэн байна. Монгол Улсын Засгийн газрын "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр", Монгол Улсын соёлоор дамжуулан хилийн чанадад сурталчлах зөөлөн хүчний бодлогод чухал ач холбогдолтой эдгээр тоглолтын видeo бичлэгийг Италийн SKY Тeлeвиз, мөн Ватиканы Телевиз бүтэн дамжуулах бөгөөд RAI Тeлeвизийн мэдээгээр гаргаж Италийн үзэгчдэд xүргэх юм. Түүнчлэн, тус тоглолт нь Еврoпын орнуудад аялан тоглох анxны Итали-Монгол Xамтарсан Дуурийн төсөл болоx бөгөөд дарaачийн тоглолтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон xотноо Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа болон "Creative Curating" Aртс мeнeжeмент агeнтлагтай xамтран зоxион байгуулаxаар төлөвлөж байгаа гэнэ.
https://ikon.mn/n/11rb
11rc
ФОТО: Сонгуулийн Ерөнхий Хорооны байрны гадаа ЯГ ОДОО
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 15:58:00
Гэрэл зургийг mpa.mn Монголын Ардчилсан Холбооноос Сонгуулийн Ерөнхий хороонд дахин санал хураалтын товыг наашлуулах шаардлага хүргүүлээд байгаа. Түүнчлэн тус холбооны гишүүд СЕХ-ны байрны гадаа талбайд нь жагсаал хийж байна. Тэд сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах, хуулиа биелүүлэх, эрх баригчдаас хараат бус ажиллах, ард түмний эрх ашигт үйлчлэхийг шаардаж байгаа аж. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11rc
11rd
Захиргааны хэргийн шүүх “Бүрэн цутгамал” ХХК-ийн гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ
Б.УЧРАЛ, iKon.mn
06/28/2017 17:22:00
“Бүрэн цутгамал” ХХК –аас өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсаал хийхээр зарлаад байсан юм. “Бүрэн цутгамал” ХХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа аж. Тодруулбал, тус компани “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хаяж явсан ч өөрсдийн буруутай үйл ажиллагааг хацаалахын тулд шүүхэд гомдол гаргажээ. Харин Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хянан хэлэлцэж “Бүрэн цутгамал” ХХК -ийн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн байна. Энэ талаар “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингаас тодруулахад ““Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь ажлын хөлсөө урьдчилж авчихаад барилгын ажлаа хаяж явсан учраас бид шүүхэд хандсан. Гэвч Б.Батдэлгэр нь шүүхээс эрэн сурвалжлуулах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах зэргээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсаар байна. Түүнээс гадна шүүхийн шийдвэрт нөлөөлөхийн тулд сүүлийн үед жагсаал, цуглаан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд байнга халдаж байгаад гомдолтой байна” гэсэн тайлбарыг өглөө. Үүнээс үзвэл барилгын компаниудыг бусдыг хохироочихоод өөрсдөө хохирогчийн дүрд орж улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдох тохиолдол гарах болсныг холбогдох хуулийн байгууллага, бодлого тодорхойлогчид анхаарах хэрэгтэй болжээ.
https://ikon.mn/n/11rd
11re
Монголын хамгийн шилдэг гарааны бизнесээр TataTunga шалгарлаа
ikon.mn
06/29/2017 08:59:00
6-р сарын 23-д зохион байгуулагдсан Seedstars Ulaanbaatar тэмцээний ялагчаар TataTunga баг шалгарч Швейцарь улсад эх орноо төлөөлөн 1 сая долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Seedstars World тэмцээний эхний шатны шалгаруулалт болох Seedstars Ulaanbaatar тэмцээн нь 6-р сарын 23-ний Баасан гарагт Чингис Хаан зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний шигшээд шалгарсан 10 шилдэг баг үзэгчид болон шүүгчдэд илтгэлээ танилцуулсан бөгөөд тэмцээний ялагчаар хиймэл оюунд суурилсан хэрэглэгчдэд үйлчлэх платформ хөгжүүлэгч TataTunga компанийн шийдэл шилдгээр шалгарсан байна. Тус уралдаанд түрүүлснээр TataTunga-ийн багийн гишүүд нь 2018 оны 4-р сард Швейцарь улсад зохион байгуулагдах Seedstars Summit арга хэмжээнд оролцон бүтэн долоо хоног үргэлжлэх сургалтанд хамрагдаж бусад 70 орчим орны ялагчид болон дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчидтай уулзах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн Seedstars Summit-ийн сүүлчийн өдөр болох илтгэлийн тэмцээнд ялагч болсноор нь 1 сая долларын хөрөнгө оруулалт авах эрхтэй болох юм. Энэ удаагийн Seedstars Ulaanbaatar тэмцээний дэд байрт хүссэн газар бүртээ 360 хэмийн дүрслэл бүхий виртуаль аяллын платформ танилцуулсан Ocurus компани, гуравдугаарт жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш бага үнээр бүрэн хэмжээний мэдээллийн технологийн шийдэл санал болгогч Mogulbox багууд шалгарсан байна. Тус уралдааны эцсийн шалгаруулалтад оролцсон багуудыг дурдвал: Beelog Technologies: Тасалгааны агаарын бохирдлыг бууруулах ухаалаг цэцгийн сав Hola: Хэрэглэгчдэд мэргэжлийн орчуулгын үйлчилгээ авахад нь туслах гар утасны аппликэйшн Mamaapp: Орчин үеийн ээжүүдэд зориулсан онлайн форум Manai Bair: Орон сууцны оршин суугчдыг хооронд нь болон төрөл бүрийн албан байгууллагуудтай холбох нийгмийн сүлжээ Medilize: Эмнэлгийн үйлчилгээ авахад туслах онлайн платформ Mixsor: Гэрийн автоматжуулалтын ухаалаг төхөөрөмжүүд MogulBox: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан гайхалтай бага зардлаар мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээгээ хангах шийдэл. Ocurus: 360 градус зураглал бүхий виртуаль аялал хийх үнэ төлбөргүй шийдэл TataTunga: Хиймэл оюунд суурилсан хэрэглэгчид үйлчлэх платформ Uyach app: Морьдын арчилгааны хөтөч платформ Seedstars Ulaanbaatar тэмцээний шүүгчээр Ай Ти Зон ХХК-ийн ерөнхийлөгч Н. Баттулга Gemnet ХХК-ийн үүсгэн байгуулагч У. Дөлгүүн Microsoft Mongolia компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Н. Наранбат Монголын хөгжлийн банкны Захиргааны газрын дарга Ж.Ганхуяг Seedstars World –ийн Төв болон Зүүн Европийн бүс хариуцсан зөвлөх Agahuseyn Ahmadov зэрэг туршлагатай бизнесменүүд оролцжээ. Түүнчлэн тэмцээний үеэр “From Minegolia to Mindgolia: Монголын технологийн компаниуд хэрхэн дэлхийн хэмжээний асуудлыг шийдэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт илтгэгчээр: Юнител групп, ММС –ийн удирдах зөвлөлийн гишүүн, М-Си-Эс Кока Кола, Premium Group –ийн ерөнхийлөгч А. Ганхуяг, AND Global Pte.ltd –ийн санхүү хариуцсан захирал, Lendmn -ийн үүсгэн байгуулагчдын нэг О. Болдбаатар, Startup Mongolia –ийн дэд захирал Б. Идэр-Од нар оролцсон байна. Seedstars –ийн Монгол дахь элчин төлөөлөгч Н. Наранбат нь Ай Ти Зон компанитай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Gemnet, Монголын хөгжлийн банк болон Startup Mongolia, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Монгол улс дахь Швейцарийн хамтын ажиллагаа хөгжлийн агентлаг зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна. Түүнчлэн мэдээллийн хамтрагчаар Ikon.mn, Ubinfo.mn, Business Radio 98.9, Bloomberg TV Mongolia, Unread Today зэрэг байгууллагууд оролцож, үйл ажиллагаанд нийт 40 гаруй гарааны бизнес эрхлэгчид, 250 гаруй үзэгч дэмжигчид оролцжээ. Эх сурвалж: http://press.seedstars.com/tatatunga-named-mongolian-most-promising-startup-at-seedstars-ulaanbaatar
https://ikon.mn/n/11re
11rf
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн ШУУД тохирлын ХАРИУ
ikon.mn
06/28/2017 17:55:00
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:55 2017/06/28 Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.28/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 25-30-4-23-14-28 +5 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 9-0-6-5-9-2 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 3-4-5-0 2-р зэргийн хонжворын хариу: 3-0-6-2 3-р зэргийн хонжворын хариу: 3-4-5-0 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 17:37 2017/06/28 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.06.28/ ээлжит тохирол эхэллээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/689993837852854/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:55 2017/06/28 Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.28/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 25-30-4-23-14-28 +5 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 9-0-6-5-9-2 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 3-4-5-0 2-р зэргийн хонжворын хариу: 3-0-6-2 3-р зэргийн хонжворын хариу: 3-4-5-0 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/11rf
11rg
Дахин санал хураалтад шаардагдах 7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ
ikon.mn
06/28/2017 17:58:00
Гэрэл зургийг MPA.mn - Засгийн газрын өнөөдрийн /2017.06.28/ хуралдаанаас гаргасан шийдвэр - Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Дахин санал хураалтад шаардагдах 7 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа. Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11rg
11rh
Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө
Г.Мөрөн, iKon.mn
06/28/2017 17:57:00
Гэрэл зургийг mpa.mn Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал : Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж, Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд, Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-9-нд, Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.
https://ikon.mn/n/11rh
11ri
Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ дэмжих төсөлд зарцуулахаар боллоо
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 17:59:00
Гэрэл зургийг mpa.mn - Засгийн газрын өнөөдрийн /2017.06.28/ хуралдаанаас гаргасан шийдвэр - Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм. Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128,800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажилчдын тоог 50-иас дээш хувиар бууруулахаар тусгасан юм.
https://ikon.mn/n/11ri
11rj
Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна
ikon.mn
06/28/2017 18:04:00
- Засгийн газрын өнөөдрийн /2017.06.28/ хуралдаанаас гаргасан шийдвэр - Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Чойжилсүрэнд олголоо. Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах юм. Мөн баруун бүсэд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11rj
11rk
Төв, суурин газрын өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-ний дотор дуусгана
Г.Мөрөн, iKon.mn
06/28/2017 18:08:00
Гэрэл зургийг Mpa.mn - Засгийн газрын өнөөдрйин хуралдааны шийдвэр - “Багануур”, “Шивээ Овоо” компанийн эрчим хүчний зориулалтаар олборлон борлуулж байгаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейнханд зөвлөв. Мөн Япон Улсаас зээлсэн зээлийн өр төлбөрөөс дээрх хоёр компанийг чөлөөлөх тухай судалж, танилцуулахыг сайд, холбогдох албан тушаалтанд даалгалаа. Төв, суурин газрын өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч, есдүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов. Зун, намрын отор нүүдэл хийх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хадлан бэлтгэж аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж аймгуудад олгохоор боллоо. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч, холбогдох газруудтай гэрээ байгуулах, малын гоц халдварт өвчин, хортон мэрэгч, шавжтай тэмцэх, отор хийх нутагт шинээр худаг гаргах, малчдад үзүүлэх тусламж, үйлчилгээ, хадлан тэжээл, ургац хураалтын үеийн бэлэн байдлаа хангах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо. Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 хувьд нь бэлчээрийн ургамал сайн ургасан бол 70 хувьд дунд, 10 хувьд муу байна. Одоогоор улсын хэмжээнд 517 мянган га-д тариалалт, үүнээс 25 мянга гаруй га-д тэжээлийн ургамал тариалжээ.
https://ikon.mn/n/11rk
11rl
"Азийн Хөгжлийн Банкнаас авах 150 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай"
А.Төгөлдөр, iKon.mn
06/28/2017 18:08:00
- Засгийн газрын өнөөдрийн /2017.06.28/ хуралдаанаас гаргасан шийдвэр - “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ-тай зөвшилцөнө Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Талууд 2017-2020 онд хамтран ажиллах стратегиа хэлэлцэн, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохирчээ. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд манай улсад 468 сая ам.долларын санхүүжилт хуваарилсан бөгөөд Энгийн эх үүсвэрээс 404 сая, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээл авах боломжтой юм. Хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл нь хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгддөг бол Энгийн нь дунджаар 20 жилийн хугацаатай, Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг. Манай улсад хуваарилагдсан зээлийг боловсролын чанар, хүртээмжийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн замыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг төсөлд зарцуулахаар төлөвлөжээ. Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг соёрхон батлах төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” болон ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй энэ үед халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэгт чиглэсэннэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг бодлогын 18 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 11-ийг нь бүрэн хэрэгжүүлж дуусаад байна. Азийн хөгжлийн банкнаас авах 150 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай. Үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр” нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх, тавих хяналтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зорилготой. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.
https://ikon.mn/n/11rl
11rm
Гашуунсухайт боомтын Мэргэжлийн хяналтын албан хаагчдын илүү цагийн хөлсийг ЗГ-аас гаргана
Г.Мөрөн, iKon.mn
06/28/2017 18:21:00
Гэрэл зургийг Mpa.mn - Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр - - Гашуунсухайт боомт дахь төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах зорилгоор 20 тоннын цистерн худалдан авахыг зөвшөөрөв. Мөн боомт дахь Мэргэжлийн хяналтын албан хаагчдын 2016-2017 оны илүү цагийн хөлсийг олгоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. - “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл нь төсөв, санхүү, нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчин, төсвийн зарлагын удирдлагын чанар, төсвийн сахилгыг бэхжүүлэх зорилготой юм. - УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11rm
11rn
Төв аймаг хатуу хучилттай замаар бүрэн холбогдлоо
ikon.mn
06/28/2017 18:14:00
Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км авто зам, Баянхошуу багийн 2.5 км нийт 6 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөлгөөний хэсгээ өнөөдөр нээлээ. Тус замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдэлгүй ажил нь зогссон байсан юм. Дутуу орхигдоод удсаны улмаас эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байсан зэрэг шалтгаанаар тус хэсгийн замыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байжээ. Нийт 4.8 тэрбумын өртгөөр хийгдсэн тус замын гүйцэтгэгчээр “Төв Азза” ТӨХК болон туслан гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажилласан байна. Дутуу орхигдоод байсан дээрх чиглэлийн 6 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Баруун зуунмод, Баянхошуу багийн иргэдийн ая тухтай зорчих орчин нөхцөл бүрдлээ. Машины эвдрэл, шатахууны зарцуулалт, цаг хугацаа хэмнэлт гээд тус бүс нутгийн зорчигчдод ихээхэн ач холбогдлоо өгөх зам болж буй талаар нутгийн иргэд талархалтай байв. Дашрамд дуулгахад “Ялгуусан” ХХК-ний ажилчид өнгөрсөн долоо хоногт замын ажил хийж байх үедээ гал түймрийн аюулд өртсөн айлаас хүний амь аварчээ. Нээлтийн үеэр Онцгой байдлын газраас тус компаний нэр бүхий ажилчдад өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. Эх сурвалж: ЗТХЯ
https://ikon.mn/n/11rn
11ro
ҮЙЛ ЯВДАЛ: “Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журам”-ын талаар мэдээлэл хийнэ
Г.Мөрөн, iKon.mn
06/29/2017 08:00:00
Сангийн Яаманд 09:00 цагт 2017-2024 онд Төрийн албан хаагчдыг Япон улсад сургахад зориулж 307 сая еэн буюу 20 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болно. БСШУСЯ-нд 09:00 цагт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ШУ инновацийн докторын дараах тэтгэлгийг судлаач эрдэмтдэд гардуулна. "Туушин Премьер" зочид буудалд 09:00 цагт Монгол Оросын Төв банк хоорондын дугуй ширээний уулзалт болно. Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд 10:30 цагт Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс зохион байгуулж буй “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журам”-ын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Спортын төв ордонд 11:00 цагт "Тамирчдын өдөр"-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. NCP төвд 11:30 цагт Дорноговь аймгийн Замын Үүд суманд Япон-Монголын хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 15МВт хүчин чадал бүхний нарны цахилгаан станцын төсөл энэ жилээс хэрэгжих гэж байна. Уг төсөлд Хамтран Ажиллах Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно. Гарын үсэг зурах талууд: Sharp Corp (Япон), Shigemitsu Shoji Co.Ltd. (Япон), Эрчим Тээг ХХК (Монгол) Төрийн ёслол хүндэтгэлийн А танхимд 12:00 цагт Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. БОАЖЯ-нд 12:00 цагт Утааны эсрэг асуудал хэлэлцсэн хурал болно. Сүхбаатарын талбайн урд 12:00 цагт Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолын нээлт болно. Хотын дарга оролцоно. СХД-ийн Эрүүл мэндийн төвд 14:00 цагт СХД-ийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохижилт, авто зогсоолын нээлт болно.
https://ikon.mn/n/11ro
11rp
Тайгад амьдардаг дөрвөн настай охины адал явдлаас болж ээжид нь хэрэг үүсгэжээ
Э.Мөнхзаяа
06/29/2017 08:29:00
-Энэхүү түүхийг хэтэрхий нэмж давсалсан нь илэрчээ. Учир нь охины явсан зам богино байсан бөгөөд охин харанхуйд ч гэрээсээ гараагүй, хунгар цас ч байгаагүй гэнэ - Өнгөрсөн өвөл цасаар хучигдсан тайгын хэдэн километрийг туулж, эмээгээ нас барсан тухай хэл хүргэсэн дөрвөн настай охины ээж хорих ял сонсож, эх байх эрхээ хасуулж болзошгүй байна. Үүнээс гадна тэрхүү гэр бүлийг төлөөлөн оролцож буй өмгөөлөгч ч мэргэжлийн эрхээ хасуулах дээрээ тулжээ. Энэхүү дуулиантай холбоотой мэдээллийг хүргэж байна. Тувагийн иргэн, 31 настай Элеонора Салчакийн дөрвөн настай охин хөршүүддээ эмээгээ нас барсан гэж мэдээлэх, бас ч үгүй тусламж дуудахын тулд өвлийн хүйтэн ойд хэдэн километр зам туулсан билээ. Тэгвэл түүний ээж Салчакийг хүүхдээ асарч хамгаалаагүй хэргээр шүүх хурал болох гэж байна. Энэ эмэгтэйн өмгөөлөгчийн үзсэнээр мөрдөн шалгалт процессын зөрчил, дутагдал дунд болж байгаа гэнэ. Харин Мөрдөн шалгах хорооноос өмгөөлөгчид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж үзээд бүс нутгийн Хууль зүйн яаманд өмгөөлөгчийн эрхийг нь хасах хүсэлт гаргасан аж. Дөрвөн настай тува охин Саглана Салчакийн тухай холбооны сувгууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санамсаргүй олж мэдсэн юм. 2017 оны хоёрдугаар сард Тувагийн хамгийн алслагдсан хэсгүүдийн нэг болох Тере-Хольский кожуунд тус Бүгд найрамдах улсын Дээд парламентын гишүүд ажлын айлчлалаар иржээ. Ингээд гишүүд орон нутгийн иргэдтэй уулзах үеэр нэгэн өвгөн хүрч ирээд жаахан охин тайгыг туулж, хөршүүдээсээ тусламж авсан гайхалтай түүхийг ярьжээ. Охины эмээ нь гэнэт амьсгал хураасан аж. Жаахан охин маш ихээр бээрч, яг тэр уулзалт болох үед тухайн дүүргийн эмнэлэгт хэвтэж байжээ. Парламентын гишүүд ч эрэлхэг охиныг эргэсэн байна. “Бид түүнийг эргэж очоод чихэр аваачиж өгсөн. Харин би түүний зургийг авч, аяллаас ирснийхээ дараа түүний тухай сурвалжилга бичихээр шийдсэн" хэмээн Хурлын мэдээлэл, дүн шинжилгээний газрын дарга Юрий Дарбаа ярьжээ. Домог төрсөн нь Хоёрдугаар сарын сүүлчээр тус бүгд найрамдах улсын парламентын сайтад “Алс холын Кунгуртугийн бяцхан баатар охин” хэмээх гарчигтай нэгэн нийтлэл гарчээ. "Саглана охин өглөө эрт сэрээд өвөөдөө эмээгээ огт хөдлөхгүй байна гэж хэлжээ. Өвгөн ч зээ охинтойгоо хамт сүүлийн хэдэн цагийн турш хайртай эзэгтэйгүйгээрээ амьдарсныг ухаарчээ. Ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байв. Ингээд өвгөн эрсдэлтэй шийдвэр гаргаж, ач охиноо ойролцоохон амьдардаг Анай-оол Найдан малчны өвөлжөө рүү явуулахаар шийджээ. Тэрхүү өвөлжөө хүртэл найм орчим километр байдгийг ч тэр мэдэж байлаа. Гэвч тэр сохор учраас гадаа харанхуй байсныг мэдсэнгүй. Дөнгөж үүрийн зургаан цаг болж байв. Гэсэн ч охин хайрцаг шүдэнд аваад л хөршүүддээ эмээ нь өнгөрсөн тухай гунигт мэдээ дуулгахаар харанхуйд алхжээ” хэмээн нэмж чимэн бичсэн аж. Цааш нь хүүхэд хэдэн цагийн турш хунгар цасыг туулан явахдаа азаар сүрэг чонотой дайралдаагүй гэжээ. Охин юм идэхийг хүсжээ. “Охины хүч тэнхээ барагдаж байлаа. Саглана маш ихээр даарч чичрэн, нүүр нь улайж, малгайнх нь хажуугаар гарсан үс цантжээ. Охин томчуудад “Эмээ маань өнгөрчихлөө” хэмээн арайхийн хэлсэн байна’’ гэж бичжээ. Энэхүү нийтлэлийн орон нутгийн сонин, сайтууд тарааж, дараа нь энэ мэдээ ОХУ-ын хэвлэлүүдийг бүхэлд нь хамарсан байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудлын бүрэн эрхт төлөөлөгч Анна Кузнецова энэ түүхийг сонсоод охинд “Халуун зүрх” шагнал гардуулах санал тавьжээ. Бусдад тусалсан хүүхдүүд, өсвөр үеийнхэнд олгодог энэ шагналыг охин авах гавьяатай гэж тэр мэдэгджээ. Бүс нутгийн Онцгой байдлын яам ч Сагланаг эрэлхэг зориг гаргасан хэмээн шагнахаа амлажээ. Тувагийн амбан захирагч Шолбан Кара-оол ч бяцхан иргэнийг магтсан байна. Гэтэл Дарбаа энэхүү түүхийг хэтэрхий нэмж давсалсан нь илэрчээ. Учир нь охины явсан зам богино байсан бөгөөд охин харанхуйд гэрээсээ гараагүй, хунгар цас ч байгаагүй гэнэ. “Саглана өглөөний 11 цагт гарсан байх гэж бодож байна, Өвөө нь чихэр, жигнэмэг боож өгсөн болохоор өлсөө ч үгүй байсан. Би түүнийг өдрийн 13:00 цагийн үед харсан. Тэгэхээр хоёр цаг орчим л явсан гэсэн үг. Манай хоёрын хооронд дөрвөн километрийн л зайтай. Зам нь цас багатай, үүгээр бид бие бие рүүгээ чарга УАЗ-аар өвс зөөвөрлөдөг. Айхтар хүйтэн ч байгаагүй. 13:37 цагийн үед эхнэр рүүгээ утасдаж, Сагланагийн ээж Элеонораг хайхаар гарсан" хэмээн Сагланагийн хөрш Аян Найдан нэг сарын дараа ярьжээ. Бусдын л адил аж төрдөг Тере-Хольский кожуун бол Тувагийн хамгийн хүн ам цөөтэй, очиход хүнд газар юм Тус бүгд найрамдах улсын нийслэл Кызыг хотоос Кунгуртугийн томоохон суурин хүртэг 350 км. Энэ замыг зөвхөн “Урал” машинаар л төөрөөгүй тохиолдолд 12-14 цаг туулах боломжтой юм. Кунгуртугийн эргэн тойронд малчдын хэдэн арван сууринд хэдэн зуун хүн аж төрнө. Тэд хоорондоо 3-8 км зайтай аж төрцгөөдөг. Энэ хавьд 2.5 мянга орчим хүн амьдардаг бөгөөд өвөг дээдсийн уламжлалт хэв маяг, аж ахуйгаа эрхэлдэг ажээ. “Энд ямар ч үйлдвэр байхгүй. Тиймээс ан агнуур, загасчлал, мал өсгөх нь нутгийн иргэдийн хэдэн зуунаас хийж ирсэн уламжлалтай аж ахуй юм. Томчууд нь тайгаар явж, багачууд нь гэртээ үлдэнэ. Охины ээж ч бас тэдний л адил амьдардаг байсан. Хүүхдийн тэтгэмж гэж 792 рубль авч, загасчлалын аж ахуй эрхэлнэ. Хүнсээ авахаар Кунгуртуг руу явган явж хүрдэг. Энэ нь суурингаасаа хэдэн арван километрийг зайтай гэсэн үг” хэмээн Тере-Хольксий кожуунь Төлөөлөгчдийн хурлын дарга Чечена Дудуп ярьжээ. Элеонара энэ оны эхээр эцэг эхээсээ тусдаа гарч, өөрийн гэсэн байшин барьжээ. Гэхдээ тэр долоо хоног бүр эцэг эх, охиноо эргэн очиж хүнс аваачдаг байсан гэнэ. Гэтэл энэ оны гуравдугаар сард Оросын Мөрдөн шалгах хорооны Тувагийн Бүгд найрамдах улсын салбар охины ээжид гэнэт л Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн “Аюултай нөхцөлд үлдээсэн", 156 дугаар зүйлийн “Насанд хүрээгүй хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Сэжигтэн этгээд дөрвөн настай охиноо очиход хүнд газарт амьдардаг эцэг эхдээ үлдээсэн гэж Мөрдөн шалгах хорооныхон үзэж байгаа юм байна. Үүнээс гадна нас дээр гарсан хүмүүс хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах боломж хомс байсныг ч эх нь мэдэж байсан гэжээ. Эхний зүйл ангиар бол Салчак хорих ял эдлэх бол хоёр дахь зүйл ангиар гурав хүртэл жилийн ял сонсох аж. Шүүхээс түүний буруутай нь тогтоогдвол эх байх эрхийг нь хасах юм байна. Намайг ганцааранг минь битгий үлдээгээч 31 настай Элеонора Салчакийг саатуулах нь муухан боевик киног санагдуулж байна гэж түүний өмгөөлөгч Лейла Монгуш мэдэгджээ. “Би гуравдугаар сарын 14-нд мөрдөн шалгах хорооныхонтой хамт өмгөөлөгчөөр томилогдон Кунгуртугт нисэж ирсэн. ДХЯ-ны нисдэг тэргээр нисэж байлаа. Тэр үед би хүн амины хэрэг, эсвэл үүнээс илүү аймшигтай гэмт хэргийг судлахаар ниссэн гэж бодож байлаа. Мөрдөн шалгах группт Оросын Мөрдөн шалгах хорооны гурван хүн, 8-10 цагдаа байсан. Үүн дээр багийн гишүүдийг тооцоогүй шүү. Биднийг тайгад амьдардаг охины ээж рүү явуулж байгаа гэж надад хэн ч хэлээгүй” гэжээ. Ингээд байцаагчид гэрчүүдээс байцаалт явуулахад Элеонора оросоор ярьдаггүй тул орчуулагч хэрэгтэй болжээ. Орчуулагчаа ч олж, байцаалтаа явуулах гэтэл буцаж нисэх цаг нь болсон байна. Гэтэл энэ байцаагч нь түүнийг шууд л баривчлаад Кызыл рүү авч явна гэж дайрчээ. Эмэгтэйд Кызылд очоод хоноглох газар байхгүй, буцах замын зардалгүй байв. Тэгтэл цагдаа нар Элеонораг цасан дээгүүр чирч, машинд суулгаад, нисдэг тэргэнд оруулжээ. Эмэгтэй хүүхдүүдтэйгээ салах ёс гүйцэтгэх, ээлжийн хувцас авах, буцах замын зардал хүнээс зээлэх гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Нисдэг тэргэнд Элеонора Салчак өмгөөлөгчийг дагаж, түүнд л итгэж байсан тул Монгуш түүний өмгөөлөгч болохоор шийджээ. Хожим нь Элеонорагийн хүүхдүүдийг ч Кызылд авч ирсэн байна. Элеонора Салчак дөрвөн настай охиноос гадна 12 настай, дотуур байранд суудаг хүүтэй юм. Тэд тавдугаар сарын сүүлчээр л тайгадаа буцжээ. Эсэргүүцэгчид нэмэгджээ Элеонора Салчакт холбогдох хэрэг Тувагийн нийгэм даяар дуулиан дэгдээж байна. Хүмүүс охины ээжийг хамгаалах тухай хүсэлт гаргаж, сүлжээнд байршуулжээ. Эмэгтэйг эрүүгийн хэрэгт яллахаа зогсоох шаардлагад 10 мянга орчим хүн гарын үсгээ зурсан байна. Энэ асуудал Тувагийн сенатор Людмила Нарусовагийн анхаарлыг татаж, дээрх гомдлыг шалгуулахаар прокурорын газарт өгчээ. Гэвч Тувагийн прокурорын газраас мөрдөн байцаагчдыг үйл ажиллагаагаа зөрчсөн гэж үзэхгүй байна. Харин ч ээжийн буруутайг батлах олон тооны баримт олдсон гэжээ. “Үүнийг буруутай этгээдийн ойр дотнын төрөл төрөгсөд, Кунгуртуг суурины иргэд, ойролцоох суурин, эмч, албан тушаалтнуудын мэдүүлэг баталж байна. Протоколд тусгаснаар тухайн хүүхэд амьдрахад хүнд нөхцөлд аж төрж байжээ" хэмээн Мөрдөн шалгах хорооноос мэдэгджээ. Учир нь буруутан этгээд архи их уудаг, охиноо өсгөдөггүй, захиргааны зөрчил гаргасан гэж жижүүрийн хэсэгт хүргэгдэж байсан нэгэн ажээ. Өмгөөлөх эрхээ алдаж болзошгүй Харин Салчакийн өмгөөлөгч Сагланагийн ээжийг буруугүй гэж үзэж байна. “Магадгүй тэр уудаг байж болох юм. Гэхдээ охинд ийм явдал тохиолдсон өдөр тэр согтуу байсан гэх албан ёсны нотолгоо байхгүй шүү дээ. Бид буруугүй гэж үзсээр байх болно" гэжээ. Тере-Хольский кожууны төлөөлөгчийн хурлын дарга Чечена Дудуп ч эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Салчакт хэтэрхий хүнд шийтгэл гэжээ. Тэрбээр "Элеонорад цагдаагийн хэсэгт хүргэгдэж ирсэн тохиолдлууд бий. Гэхдээ тэр бол залуу цагийн явдал. Харин би түүнийг лав архичин гэж хэлэхгүй. Жирийн л нэг ээж. Хүүхдүүддээ маш сайн ханддаг. Тийм болохоор яагаад эх байх эрхийг нь хасах гээд байгааг ойлгохгүй юм. Тэд өдгөө бүгд тайгад ажилтай байгаа шүү дээ. Энд загасчлалын улирал эхлээд байна” гэжээ. Тувагийн амбан захирагч Шолбан Кара-оол “Юуны учир охины ээжийн эрхийг хасах гээ вэ? Оросын хязгаар, тайгад төрж, өссөнөөсөө болоод уу? Энд хүүхдүүдээ өөр аргаар өсгөж болдоггүй юм уу. Мэдээж хуулиа дагах ёстой. Гэхдээ хууль гэдэг энгийн хүнийг илүү тав тухтай амьдрахад зориулж хийсэн юм шүү” гэжээ. Үүнээс гадна мөрдөн шалгагчид Элеонора Салчакийн өмгөөлөгч Лейла Монгушийн өмгөөллийн эрхийг хасахыг шаарджээ. Тэдний үзэж буйгаар Монгуш нь мөрдлөг шалгалтыг үнэн зөв явуулахад саад учруулсан гэнэ. Тухайлбал, буруутай этгээдэд хамааралгүй материалыг тува хэл рүү орчуулах тухай хүсэлт гаргасан. Түүнчлэн хүүхдийг шүүх эмнэлгийн шинжилгээнээс бултуулсан, мөрдөн шалгах ажиллагааг тасалдуулсан гэжээ. Тувагийн Бүгд найрамдах улсын Өмгөөлөгчдийн танхимын мэргэжлийн хороо өмгөөлөгчийн мэргэжлийн эрхийг хасах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна.
https://ikon.mn/n/11rp
11rq
Хакүхо зүүнийг тэргүүлнэ
Монголын мэдээ
06/29/2017 08:35:00
Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё ирэх сарын 9-23- нд болох тов гарлаа. Зуны башёг өнгөрсөн сард 38 дахь түрүүгээ авсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх юм. Харин баруун жигүүрийг Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлнэ. Харин зүүний дагаварт Кисенасато, барууны дэд магнайгаас Какирюү М.Ананд босно. Дээд зиндаанд Монголын есөн бөх барилдах бөгөөд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арслан цолтнуудаа тэргүүлэн барилдахаар болов. Энэ башёд Тамаваши Б.Мөнх-Оргил сэкиваке цолтойгоор дөрөв дэх удаагаа барилдах юм. Тэгвэл маэгашира цолтнуудаас Чиёошима Г.Мөнхсайхан зүүний тавд, Ичиножёо А.Ичинноров зургаа, Такайнова А.Баасандорж долоод, Араваши Э.Дөлгөөн 12-д бичигдлээ.
https://ikon.mn/n/11rq
11rr
Экс ерөнхийлөгч Пак Гын Хэг цаазлахаа Хойд Солонгос амлав
Р.Төмөр, ikon.mn
06/29/2017 08:35:00
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны амийг хөнөөх төлөвлөгөө боловсруулсныхаа төлөө Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ, тагнуулын газрын дарга асан Ли Бён Хо нар цаазаар авхуулах ёстой гэж Пёньяны эрх баригчид өчигдөр буюу Лхагва гарагт мэдээлжээ. Тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNA (Korean Central News Agency) Өмнөд Солонгосын өмнөх удирдагч нарыг “өнөөдрөөс эхлэн хаа байгаа газарт нь, хэзээ ч хамаагүй, ямар ч аргаар хамаагүй нохойн үхлээр” үхүүлэхээ амласан байна. 2015 оны сүүлээр Пак Гын Хэ Хойд Солонгосын удирдагчийг зайлуулах төлөвлөгөө боловсруулж, түүнийг нь гүйцэтгэх үүргийг тагнуулын албаны дарга хүлээж байсан гэнэ. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг Өмнөд Солонгосын парламент гаргаснаар дээрх төлөвлөгөө цуцлагдсан байна. Пёньяны мэдэгдлийг тус улсын Улсын Аюулаас Хамгаалах Яам, Ард Түмнийг Аюулаас Хамгаалах Яам, Ардын Прокурорын Төв Газар гэсэн байгууллагуудын нэр дор гаргажээ. Хойд Солонгос мөн Пак Гын Хэ, Ли Бён Хо нарыг “төрийн дэмжлэгтэй терроризм” зохион байгуулах гэж оролдсон тул олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу шилжүүлж өгөхийг Өмнөд Солонгосоос шаардсан байна. Өнгөрсөн тавдугаар сард Ким Жон Уны амийг биохимийн зэвсгээр хөнөөх оролдлогыг Хойд Солонгос таслан зогсоосноо зарлаж байв. Уг ажиллагааг Өмнөд Солонгос, АНУ-ын тусгай албад зохион байгуулсан гэж тухайн үед мэдэгдэж байжээ. Хоёр Солонгосын харилцаа Пак Гын Хэгийн консерватив засгийн газрын үед эрс муудсан гэж үздэг. Харин шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хойд Солонгостой аядуу зөөлөн бодлогоор харилцахыг эрхэмлэж байгаа юм. Өчигдөр Мүүн Жэ Ин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа уулзахаар Вашингтоныг зорьсон. Тэдний ярианы гол сэдэв Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал байх нь тодорхой байна. Эх сурвалж: Associated Press
https://ikon.mn/n/11rr
11rs
С.Төгс-Оюун: Урлаг намайг өөрчлөөгүй
Ч.Туяа
06/29/2017 08:53:00
Монголын зураачдын амьдрал, уран бүтээлийн тухай гэгээн дурсамжуудыг багцалсан “Гэрэлт хөргүүд" номоо өлгийдөн аваад удаагүй байгаа зураач С. Төгс-Оюунтай ярилцлаа. Номын чимэг зураг дагнан зурсаар 200 гаруй “ном"-той болсон тэрбээр “Урлаг хүүхэд насны минь гэнэн мөрөөдлийг насан турш минь хэвээр хадгалах сэтгэлийг үүрд үлдээсэн болохоор би, би-гээрээ үлдэж чадсан. Өөрөөр хэлбэл, урлаг намайг өөрчлөөгүй” гэсэн. Түүнтэй ярилцсан хэдэн хором ч бас надад үүнийг баталж өгсөн юм. Үнэндээ түүнийг юу ч өөрчилж чадахгүй мэт санагдсаныг нуух юун. -Ойрын өдрүүдэд хурмаст тэнгэр нарны илчээ монголчуудад ахиухан хайрлаж байна. Тиймээс ч хүн бүр л хур хүсэж байгаа бололтой. Харин та эдгээр өдрүүдэд юуг хамгийн ихээр хүсэж байна вэ? -Монгол хүн эх орноо хайрлаасай, газрын доорх эрдэнээсээ ухаж сэндийлж, хатсан цөл битгий болгоосой гэж юуны түрүүнд бодож явдаг. Монгол хүмүүс гурван тал болон хоорондоо хэрэлдэж, хэзээ ч эргэж уулзахгүй юм шиг байгаа нь дэндүү гутамшигтай санагдах юм. -Тухайн хүнийг чухам юу нь хамгийн төгс тодорхойлж чаддаг тухай хүн бүр л өөр, өөр бодолтой явдаг. Миний хувьд, магадгүй хүсэл нь тухайн хүний мөн чанартай хамгийн дөхүү тодорхойлолт болдог юм болов уу гэж бодсоны үүднээс ярилцлагаа энэ асуултаар эхэлчихлээ. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна? -Хүн бүр өөр өөр төрдөг ч хүнлэг чанараараа нэгдэж байвал сайхан. Зуун жил амьдрах юм шиг зан ааш гаргах хэнд ч хэрэггүй дээ. Хүсэлтэй амьдрах сайхан, шуналтай амьдрах гутамшиг. Хүсэлд хязгаар хэрэгтэй... -Ингэхэд хүмүүс насан туршдаа өөрийн мөн чанарын эрэлд хатдаг гэдэгтэй та санал нийлдэг үү? -Миний бодлоор хүн төрөхдөө л өөрийн мөн чанараа авч төрдөг гэж боддог. Тийм болохоор эрж сураад ч байх шаардлагагүй. Харин өөрийн сайхан чанараа улам баяжуулж гэгээлэг амьдрахад л бүх зүйл аяндаа болно доо. -Мөн чанар руугаа хамгийн ихээр дөхдөг хүмүүс нь уран бүтээлчид юм болов уу. Жишээлбэл, та өөрийн мөн чанартаа ойртсон бүтээлүүд туурвиж чадаж байна уу. Эсвэл таны бүтээлүүд эсрэгээрээ бусдын мөн чанарт илүү дөхүү болоод байна уу? -Миний сэтгэл дотор өөрийн минь ертөнц, үзэл бодол баттай оршин байдаг. Миний өөрийн мөн чанар уран бүтээлээр минь илүү тод илэрдэг. Сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн бүтээлүүд минь бусдад ч бас таалагддаг. Яагаад гэвэл эндээс би харагддаг. Давтагдашгүй, дуураймал биш бүтээл бусдад содон тусдаг. -Магадгүй, бүтээлийн мөн чанар гэж тухайн уран бүтээлчийн мөн чанараас тэс ондоо зүйл байх уу? -Уран бүтээлч хүн үнэний дуу хоолой байдаг шүү дээ. Нэг юм бодоод oгт өөр худлаа зүйл яриад байгаатай адил байх болов уу. Мөнгө бодож туурвиж эхлэхэд ийм байдал илэрч болох юм. -Уран бүтээлч хүн авьяас чадвартайгаас гадна мэдрэмжтэй байх ёстой гэж зарим хүмүүс үздэг. Та мэдрэмжийн тухайд ямар бодолтой явдаг вэ? -Авьяас, мэдрэмж хоёр бол нэг зоосны ар, өвөр тал шүү дээ. Бүх зүйлд мэдрэмж хэрэгтэй. Амнаас гарах үг ч мэдрэмжийн гол илэрхийлэл байдаг. -Нар шарж, дийлэнх хүмүүст залхуурал, назгайрал төрүүлж байгаа эдгээр өдрүүд танд ямар мэдрэмж бэлэглэж байна вэ? -Ямар ч өдөр байсан би өөдрөгөөр хүлээн авдаг. Муухай өдөр гэж байдаг юм уу? Бид л өөрсдөө хорвоогийн сайхан өдрүүдийг сайхан, муухай гэж ялгаж салгадаг биз дээ. -Таныг аялах дуртай нэгэн гэж сонссон. Энэ зун та хаа нэг тийшээ аялах уу? -Одоо л аяллын цаг ирлээ. Би наадмын өмнө эсвэл дараа нь аялдаг Энэ жил гэр бүлээрээ Хөвсгөл явна. -Аяллаас олж авдаг хамгийн чухаг зүйл тань юу вэ? -Аяллаас маш сайхан дурсамжууд сэтгэлд үлддэг. Хаана ч очсон шинээр танилцсан хүмүүстэйгээ насан туршийн найзууд болдог. Хорин нэгэн аймагт би найз нөхөдтэй, бараг л өөрийн гэртэй ч гэж хэлж болохоор болсон доо. -Тэгвэл амьдралаас юуг олж авч өөртөө наахыг хичээдэг вэ. Олж авахыг хүсдэг зүйлийг тань “Гэрэлт хөргүүд”-ээс олж харж болох юм шиг санагдсан. Гэвч өөрийн тань амнаас бас сонсмоор санагдлаа? -Амьдралаас би гэгээлэг сайхан хүмүүсийг олж авдаг. Хэдий зарим нь “Тэнгэрийн оронд”- одсон ч миний сэтгэл зүрхэнд хүндтэй байрыг эзлэн оршсоор байдаг. Би байгаа цагт тэр нар минь амьдарсаар л байх болно -Таны амьдралын “гэрэлт хөргүүд”-ийн хамгийн үнэт зүйл нь юу вэ? -Надтай хамт өнгөрүүлсэн мартагдашгүй сайхан өдрүүд нь юм даа. Монгол эх орондоо, хойч үедээ үлдээсэн оюуны хөрөнгө оруулалт юм. Ийм л сайхан хүмүүстэй би анд нөхөд явжээ. -Амьдрал дээр та Төгс-Оюун гэдэг хувь хүний хөргийг хүссэнийхээ хэмжээнд бүтээж чадаж байгаа юу? -Хүний амьдралын он жилүүдэд гадаад төрх минь зугуухан өөрчлөгдөж байгаа ч би өөрийн хувь тавилангаараа амьдарч, бүтээж явна. Өөрийн хэрээс хэтэрсэн зүйл хэзээ ч хүсэж яваагүй болохоор энэ их дажгүй хөрөг гэж бодогддог. -Нэгэн үе номын чимэг зургаар дагнадаг зураач танаас өөр бараг байгаагүй байх. Харин сүүлийн үед Д.Баярцэцэгээс эхлээд залуучууд номын чимэг зургаар дагнах шинжтэй. Яг дагнан зурахгүй байгаа ч номын чимэг сонирхож байгаа залуус ч тэдний ард цөөнгүй байгаа байх. Таныхаар номын чимэг бусад уран зургаас юугаараа ялгаатай вэ? -Монголд Батсуурь, Идэрхангай,Сандагдорж, Байды, Оюунцэцэг зэрэг үй олон номын зураачид бий. Монголын бараг бүх зураачид номын зураг чимэглэл хийдэг. Одоо О.Золбоотөгөлдөр гэж чадварлаг зураач бүсгүй ид бүтээн туурвиж байна. Номын зураг нь зураасан зургийн онцгой нэг төрөл зүйл юм. Номын зураг заримдаа зохиол бүтээлээс нэлээд хамааралтай боловч бас өөрийн хүссэн аргаар чөлөөтэй зурж болдгоороо их онцлогтой байдаг. Уран зургаас өөр төрөл боловч зураачаас угсаатны зүй болон түүх зэрэг олон зүйлийг судлахыг шаарддаг. -Таны номын санд зохиолч, яруу найрагчдын хамгийн нандин бүтээлүүд хадгалагдаж байдаг байх. Та бидэнд номын сангаа танилцуулаач. Хэлбэр дүрс, онцлог, номуудаа өрсөн байдал, хамгийн үнэ цэнэтэй бүтээл гээд л... бүгдийг өнгөтөөр ярьж егөөч. Яг л уран зураг үзэж байгаа мэтээр номын санг тань сэтгэлдээ төсөөлөх гэсэн юм? -Номын зураг зурдаг болохоор хоорондоо тэс өөр төрлийн номнууд их байдаг. Бас урлагийн номнууд тодорхой хувийг эзэлдэг. Өөрийн унших дуртай номнууд бас найз нөхдийн дурсгасан номууд их байдаг. Манай нөхөр философийн хүн учир түүний номнууд ч их бий. Манай бүх өрөөний энд тэнд тавиур дээр номнууд өрөөстэй байдаг. Бас Л.Өлзийтөгс, Г.Аюурзаны номнууд яг орны хажуугийн шүүгээн дээр байнга байдаг. Яруу найрагч андуудын ном байнга байна.Яг одоо бол Том дэвтэр, Л.Дашнямын ‘‘Байх байх үгүйн дунд”, Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа", Дуутан Лхагважавын ОДХАН-МЯНГАНЦЭЦЭГ-ийн “Зүрхний хэргүүд..." Яруу найргийн ном байна аа... Хүүхдийн номнуудыг бас орой бүр охинтойгоо уншдаг учир өрөө бүрд л бэлэн байдаг аа... -Та ном их уншдаг байх аа. Уншихаас зүрхшээдэг ямар нэгэн ном бий юү? -Зарим номыг уншиж эхлээд л хойш нь тавьж орхидог тал бий. Сонирхолгүй санагдсан зүйлд цаг үрээд хэрэггүй санагддаг. -Таны онгодыг хөглөдөг ч юм уу, ямар нэгэн гэрэлт дурсамж сэргээдэг ямар нэгэн онцгой зүйл урлан дотор чинь байдаг уу? -Хөгжим л юм даа. Урландаа бүтээлээ хийж суухдаа байнга хөгжим дуу сонсдог. Энэ нь миний хувьд маш сайхан бясалгал болдог. -Та уран бүтээлчийн хувьд ч, хувь хүнийхээ хувиар ч хэрхэн амьдрах, юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе байсан уу? -Үгүй дээ. Юм хийсэн хийгээгүй амьдрал өөрөө урагшаа яваад л байна шүү дээ. -Тийм үед та өөрийгөө хэрхэн хөглөдөг вэ? -Өөр зүйл хийж асуудлыг шийддэг. Бүтэхгүй ч юм уу, сэтгэл зовоосон зүйлийг шууд орхичихдог. Бүхнийг хүчээр шийдэх хэрэггүй. -Энгийн хүмүүсийн зовлон бэрхшээл гэж боддог зүйлс уран бүтээлчдийн хувьд юутай ч зүйрлэшгүй жаргал мэт санагддаг талтай. Таныхаар уран бүтээлчийн болон хувь хүний хувьд хамгийн хүнд хэцүү зүйл юу вэ? -Үхэл хагацал, өвчин зовлон л биднээс хамаарахгүй тохиолддог. Бүхнийг даван туулах хэрэгтэй шүү дээ. -Та тийм хүнд хэцүү зүйлийг өөрийн биеэр туулж байсан уу? -Ээж, ааваа алдаж байсан хэцүү өдрүүд бий. -Хүн аз жаргалаа өөрөө бүтээдэг. Гэвч дийлэнх нь бүтээж амждаггүй юм шиг ээ. Ингэхэд та аз жаргалаа бүтээж амжсан уу? -Аз жаргал дүүрэн байнаа. Амьдралаас их зүйл хүсээд байдаггүй болохоор өөрийнхөөрөө жаргалтай байдаг. -Тэгвэл таны бусдад бүтээж өгөхийг хүсдэг хамгийн том зүйл вэ? -Тусламж хэрэгтэй хүнд өөрийн чадлын хэрээр туслахыг хүсдэг бас тусалдаг. -Хүсэл бүхэн тань сэтгэлчлэн биелэх болтугай. Цаг гарган ярилцсанд баярлалаа. -Ерөөл бат оршиг ээ...
https://ikon.mn/n/11rs
11rt
Цэргүүдэд хүч хэрэглэсэн ахлагч ял сонслоо
Б.Энх
06/29/2017 09:01:00
iKon.mn Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч хугацаат цэргийн албан хаагчдадаа хүч хэрэглэснээс нэг цэрэг хөлийнхөө есөн хурууг тайруулахад хүрсэн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Шалгалтын явцад ахлагч Э тус ангийн Хүрээ I, II байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С, Б, Н, Б нартай дүрмийн бус харьцан, нүцгэлэн чээж рүү нь ус цацах, сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн хэрцгий догшин авирласны улмаас байлдагч Б-гийн бие махбодод хүндэвтэр гэмтэл, бусад байлдагчид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзжээ. Уг хэргийг Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саяхан шийдвэрлэжээ. Цэргүүдэд гэмт учруулсан ахлагч Э-д жирийн дэглэмтэй хорих ангид 2.6 жилийн ял эдлүүлэхээр болжээ.
https://ikon.mn/n/11rt
11ru
Монгол улсыг эрдэс баялгаа ЗӨВ АШИГЛАДАГ цөөхөн орны нэг гэжээ
Р.Төмөр, ikon.mn
06/29/2017 09:03:00
Нью Йоркод төвтэй Natural Resource Governance Institute (NRGI) байгууллага дэлхийн уул уурхай, газрын тос, байгалийн хийн олборлогч гол 81 орны эрдэс баялгаа хэрхэн зөв, нээлттэй, хариуцлагатай ашиглаж байгааг үнэлжээ. Ингэхэд үнэлгээнд хамрагдсан орнуудын 80 гаруй хувь нь муу үзүүлэлттэй гарсан байна. Байгалийн баялгаа хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа улсаар Норвеги тодорсон бол араас нь Чили, Их Британи, Канад улсууд жагсжээ. 81 орноос 66 нь муу үнэлгээ авсан бол 20 хүрэхгүй хувь нь “сайн буюу хангалттай” гэсэн үнэлгээ авсан байна. “Сайн буюу хангалттай” үнэлгээ авсан орнуудад Монгол, Колумби, Индонез, Перу, Гана, Мексик, Ботсвана зэрэг дунд орлоготой улсууд багтаж байгааг судалгааны тайланд сайшаан дурджээ. NRGI бас байгалийн баялгаас олсон орлогоороо сан байгуулсан орнуудын ажиллагааг дүгнэсэн байна. Нийт 33 орны баялгийн сангуудыг үнэлснээс нийт $1.5 их наядын хөрөнгөтэй 11 улсын сан муу үнэлгээ авчээ. Хамгийн сайн, нээлттэй хөрөнгөө захиран зарцуулж байгаа сангаар Колумбийн Хадгаламж, Тогтворжуулалтын сан тодорсон бол ард нь Ганын Тогтворжуулалтын сан орсон байна. Төрийн өмчийн 74 уул уурхайн компанийн засаглалыг үнэлэхэд Чилийн Коделко шилдгээр шалгарчээ. Дэд байранд Энэтхэгийн Газрын тос, Байгалийн хийн корпораци орсон байна. Харин 48 төрийн өмчит компани хангалтгүй дүн авсан байна. 2013 оноос гаргадаг болсон NRGI-ийн үнэлгээ нь уул уурхай хөгжсөн орнуудыг “баялгийн хараал”-д өртүүлэхээс сэргийлэх зорилготой гэнэ. Эх сурвалж: Reuters
https://ikon.mn/n/11ru
11rv
Д.Дамба-Очир: Ломбардын сүлжээнээс иргэдийг хамгаалах цаг болсон
С.Уянга, Зууны мэдээ
06/29/2017 09:20:00
Барьцаалан зээлдэх буюу ломбардын үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлагатай гэдгийг зарим гишүүд хөндөөд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын байр суурийг сонирхлоо. -Санхүүгийн зохицуулах хорооны тайланг Байнгын хорооны хурал дээр сонсох үед гишүүдийн зүгээс ломбардтай холбоотой асуудал нэлээд хөндөгдсөн. Ломбардын хуультай болж цэгцлэх талаар та ямар байр суурьтай явдаг вэ? -Ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж зэрэг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг цаашлаад Монголын мөнгөний бодлоготой холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг. Өнөөдөр ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа энэ газарт ямар ч хууль алга. Ийм учраас цагдаа аргагүйн эрхэнд хариуцаж худлаа үнэн араас нь хөөцөлддөг байх. Үүнийг цэгцлэх шаардлага нэгэнт бий болсон. Ломбард иргэдээс үнэт эдлэлийг нь маш хямдхан барьцаалж аваад хугацаандаа мөнгөө төлж аваагүй бол зах зээлийн үнээс доогуур худалддаг. Үнэ бол зүгээр дээрэм. Энэ нь хуулийн зохицуулалт хяналт байхгүйгээс үүдэлтэй. Ард иргэд хямралтай энэ үед аль нэг санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй. 14 хоногийн хугацаатай гар утсаа барьцаанд тавилаа гэхэд 15 дахь хоногоосоо 4-5 дахин бага үнээр дамлаж зардаг. Барилгын тоног төхөөрөмжийг хүртэл хямдхан аваад аж ахуйн нэгжүүдэд дамладаг гэнэ лээ. Бүхэл бүтэн сүлжээ үүссэн. Ломбардад эд зүйлээ барьцаалж банк бус санхүүгийн байгууллагад машин, байр орон сууцаа барьцаанд тавьсан хүмүүс мөнгөө төлөхгүй хугацаа нь хэтэрсэн бол том биетэй залуус очоод хүчээр хөөгөөд гаргадаг. Иргэд зээл авч байгааг хамгаалах механизмыг нэн тэргүүнд бий болгох хэрэгтэй. -Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбогдсон хуулийг ЦЕГ боловсруулж байгааг та шүүмжилж байсан? -Иргэд ломбард хоорондын харилцааг зохицуулах механизм хуулийн орчин хэрэгтэй байна. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо хийх ёстой. Ломбардын хуулийг СЗХ санаачлан оруулж ирэх хэрэгтэй. Энэ нь зээл гаргаж байгаа аж ахуйн нэгж болон зээлдэгчийн зүгээс үүрэг хариуцлагатай болгох үйл явц. Хуулийн хамгаалалт хэрэгтэй. Цагдаа, тагнуул зэрэг хууль хүчний байгууллагууд оролцож хууль бусаар үйл ажиллагаа явуулж, ард иргэдийг дээрэлхэж дарамталж байгаа аж ахуйн нэгжүүдийг цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүсийн амь амьдралаар тоглож гүйцэх нь. -Манай улсад одоогоор хэчнээн ломбард үйл ажиллагаа явуулдаг юм бол? -Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа эрхэлж байгаа 1,500 гаруй аж ахуйн нэгж байгаа юм билээ. НӨАТ, татвар төлөхгүйн дээр маш олон хүний амьдралыг үгүй хийж байна. Ломбард ажиллуулж байгаа хүн зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Мөн үүрэг хүлээх ёстой. -Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хамгийн түрүүнд ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ? -Хамгийн эхэнд тухайн аж ахуйн нэгжийг үүрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү санхүүгийн үйл ажиллагааг эрхлэхийн тулд тодорхой шаардлагуудыг хангасан зөвшөөрөлтэй байх ёстой. Зээлдэгчийг хамгаалах, хугацаа, хүү гэх зохицуулалтуудыг зайлшгүй хийх хэрэгтэй. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо анхаарал хандуулж ажиллах байх. -УИХ-ын ажлын хэсгээс Монголбанканд хийсэн шалгалттай холбоотой асуудал байнгын хороо, чуулган дээр хүчтэй яригдсан. Хариуцлага тооцох тогтоолыг хэрхэн харж байна вэ? -Монголбанкыг гурван их наяд төгрөгийн алдагдалд оруулсан. бодлогын буруу шийдвэр гаргасан гэдэг нь үнэн. Ер нь Монголбанканд ажиллаж байгаа дараа дараагийн хүмүүст сургамж болж очих ёстой. Арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Найман янзын хөтөлбөрүүдээр үнэ тогтворжуулах зэрэг янз бүрийн байдлаар мөнгийг зах зээлд гаргасан нь үнэн шүү дээ. Ийм л байдалтайгаар өнгөрсөн дөрвөн жил явж ирсэн. Монгол банкны Ерөнхийлөгч тухайн үеийн удирдлагуудын явуулж байсан бодлогууд гаргасан шийдвэр нь буруу байсан. Олон аж ахуйн нэгжүүд Монголбанкнаас маш бага хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ 15-16 хувийн хүүтэй банкинд хадгалуулсан. Энэ бол зориулалтын бус. Хариуцлагын асуудал яриад эхлэхээр улс төржүүлээд замхруулах үйл явц ажиглагдаж байна. Үүнийг би буруу гэж үзэж байна. -Сөрөг хүчний зүгээс тогтоолоор хуулийн байгууллагад чиглэл өгч байна УИХ ийм тогтоол гаргах нь эрх зүйн хувьд буруу гэсэн шүүмжлэлийг өгч байна лээ. -Би дээр хэлсэн энэ шалгалтын үр дүнг улстөржүүлэх хэрэггүй юм. Энэ нь хариуцлага тооцохгүйгээр асуудлыг замхруулах гэсэн арга.
https://ikon.mn/n/11rv
11rw
Н.Дорждарь: Монгол Улс 2017 оны байгалийн баялгийн засаглалын индексээр 89 орноос 15-д жагссан
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/29/2017 12:04:00
Гэрэл зургийг mpa.mn Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. Төрийн өмчит компанийн засаглалд анхаарч ажиллах хэрэгтэй Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь "Уул уурхай, газрын тос, ашигт малтмалын салбараас хамааралтай улсууд дэлхийд олон бий. Манай улс ч мөн адил гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Манай байгууллага газрын тос, байгалийн хий уул уурхайн салбарт сайн засаглалыг дэмжих зорилготойгоор байгуулагдсан төрийн бус байгууллга. Бид энэ оны баялгийн засаглалын индексийг гаргасан. Баялгийн засаглалын индекс нь 150 судлаач 149 нэн чухал асуултад хариулж, 10,000 орчим холбогдох баримт бичгийг судлах замаар боловсруулсан нийт 81 улсын 89 салбарт хамрах үнэлгээний нийлбэр юм. Судлаачид анхдагч мэдээллийг тухайн улс оронд нь цуглуулж, үүн дээрээ үндэслэж индексээ гаргасан. Үнэлгээ тус бүрд ББЗХ нь индексийн гурван бүрдэл хэсгийн оноонд тулгуурлаж ерөнхий оноог өгсөн. Тодруулбал үнэлгээний хэсгүүд нь тухайн салбараас тус улсын үнэ цэнэ хүртэх байдал, орлогын менежмент, дэмжигч орчин гэсэн гурван дэд хэсэгтэй. Монгол Улс 2017 оны байгалийн баялгийн засаглалын индекст авч болох 100 онооноос хангалттай буюу 64 оноо авсан байгаа. Ингэснээр манай улс үнэлгээнд хамрагдсан 89 орноос 15-р байрт, Евразийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагссан. Дээрх улсуудын тодорхой салбаруудыг судалсан гэж хэлж болно. Монгол Улсын хувьд уул уурхайн салбар илүү давамгайлсан учраас уул уурхайн салбарыг үнэллээ. Баялгийн засаглалын индексээр манай улсын уул уурхайн салбарын ил тод байдал сайжирсан ч хариуцан тайлагнах асуудалд ахиц гараагүй байна. Харин хамгийн муу оноо авсан үзүүлэлт төрийн өмчит компанийн засаглал байлаа. Төрийн өмчит хамгийн том компани болох "Эрдэнэс Монгол"-ын санхүүгийн тайлагнал хангалтгүй болон Монгол Улсын үндэсний баялгийн сантай холбоотой засаглалын сорилтууд байгаа нь 2017 оны баялгийн Засаглалын индекст анхаарал татаж байна. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, өөрсдөө энэ асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Манай улс 18 сая тонн зэсийн нөөцтэй нь дэлхийн нийт нөөцийн хоёр хувьтай тэнцэнэ. Зэсийн энэ нөөц нь сүүлийн арван жилд томоохон хөрөнгө оруулалтыг татсан. Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын 2015 оны мэдээллээр Засгийн газрын орлогын 24 хувийг баялгийн орлого бүрдүүлжээ" гэлээ.
https://ikon.mn/n/11rw
11rx
Гал сөнөөгч Б.Амгаланболд өргөө цагаан гэртэй боллоо
Сүхбаатар дүүрэг
06/29/2017 09:35:00
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч Б.Амгаланболд өргөө цагаан гэрээ хүлээж авлаа. Иргэдээ гамшиг ослоос авран хамгаалах ажилтай түүний орон гэр 6 дугаар сарын эхээр галд өртөж шатсан юм. Онцгой байдлын хэлтсийн хамт олон санаачлага гарган Улаан загалмайн нийгэмлэгт хандсанаар тус байгууллагаас өнөөдрийн билэгт сайн өдөр гэр хүлээлгэн өглөө. Б.Амгаланболд өргөө цагаан гэрээ хүлээж авахдаа аав ээж, ах дүү, нутгийн захиргааны байгууллага, хамт олноо урьсан байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэл, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон тус бүрдээ мялааж, түүний гэр бүлд эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.
https://ikon.mn/n/11rx
11ry
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг долоодугаар сарын 10-н хүртэл зогсоолоо
ikon.mn
06/29/2017 09:42:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орон даяар явуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 06 сарын 27-ны өдрийн 08 цагаас эхлэн 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоолоо. Дээр дурдсан хугацаанаас өмнө бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний ахлах бүртгэгч нарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ. Эх сурвалж: ОӨУБЕГ
https://ikon.mn/n/11ry
11rz
Б.Оргил: Шүд авахуулах бүрд мэдрэлийн эс үхдэг
Н.Оюун Монголын мэдээ
06/29/2017 10:09:00
“Мираклдент” шүдний эмнэлгийн эмч Б.Оргилтой ярилцлаа. -Манайхан шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье? -Хүний биед 250 гаруй өвчин шүдний өвчлөлөөс болж үүсдэг гэсэн судалгаа гарсан. Энэ их тоо. 250 өвчин дотроос элэг, бөөр, зүрх болон бусад дотор эрхтэний өвчин шүдний өвчнөөс болж үүсэж байна. Үүнийг Монголчууд эртнээс мэддэг байжээ. Одоо үед энэ орхигдоод байна. Манайхан эд эрхтнээ нэг бүрчлэн эмчлүүлэхээс цогцоор нь эмчлүүлдэггүй. Хамгийн гол нь шүднээсээ эхэлж эмчлүүлэх ёстой. Ялангуяа, хүүхдүүд багаасаа шүдний өвчлөлд их өртөж байна. Энэ нь яваандаа хоол тэжээлээ боловсруулах, сульдаатай болох, хичээл сурлагад нь хүртэл нөлөөлдөг болсныг судлаачид баталсан. Иймд шүдээ эмчлүүлэх шаардлагатай. -Тэгвэл өвдөхөөс нь өмнө үзүүлж байх ёстой гэсэн үг үү? -Манайхан өвдөхөөрөө эмнэлэгт очдог буруу ойлголттой. Өвдөхгүй бол тоодоггүй. Бусад эд эрхтнийг ч гэсэн тэгдэг шүү дээ. Шүд бол тийм биш. Өвдөхгүй байсан ч гэсэн аль хэдийнээ үрэвслийн үйл явц явагдсан байдаг онцлогтой. Цоорол гэдэг нь төдийлөн зовуурь өгдөггүй. Гаднаас нь харахад бүтэн юм шиг харагддаг. Яагаад гэвэл шүдний паалан бат бөх бүтэцтэй учраас нянгууд иддэггүй. Паалан дээр бага хэмжээний завсар зайгаар нянгууд орж паалангийн дотор байдаг органик бүтэц бүхий тугалмай эдийг идсэнээр шүд цоорсныг мэддэг. Тиймээс үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол гэр бүлээрээ аль болох тогтмол нэг шүдний эмнэлэгт үзүүлж, хяналтад орж зургаан cap тутам үзүүлж байх хэрэгтэй. Тухайлбал, манай эмнэлэгт үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийж байгаа. Та ирээд юу хийлгэх ёстойгоо шалгуулаад явах боломжтой. Ингэснээр та ирээдүйд гарах хүндрэлээс сэргийлж, цаг xyгацаа мөнгөө хэд дахин хэмнэнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн үзүүлж байгаа хэр нь өөрсдийгөө хаячихдаг. Манайх гэр бүлээрээ үзүүлэхэд 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. -Манайхан шүдээ үзүүлэхээс их айдаг. Тэгэхээр яаж урьдчилан сэргийлэх вэ? -Одоо энэ айдсаасаа салах хэрэгтэй. Шүдний өвдөлтийг бид сайн мэдэрдэг. Тиймээс битгий ай, Япон, Герман, Солонгосын өндөр технологиор цооролтыг гэрэл тусгаад шалгадаг болсон. Эмчилгээ хийлгэсний дараа өвдөхгүй байх боломжтой. Яагаад гэвэл хэрэглэж байгаа эм, тариа нь сайжирсан. Манайх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Герман, АНУ-ын брэнд материал хэрэглэдэг. Эрүүл мэндийн даатгалаар хиймэл шүд хийнэ. -Сүүлийн үед имплант шүд гэж их ярих болж. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Орчин үеийн технологиор хийж байгаа хиймэл шүд гэж хэлж болно. Имплантыг ихэвчлэн нэгээр нь суулгадаг бөгөөд шаардлагатай бол зэрэгцүүлэн нийлүүлдэг. Өвчтөн хиймэл ёзоорыг суулгасны дараа эдгэрэх хүртэл 3-6 сарын хугацаанд хаашаа ч явж болно. Имплантыг өсвөр нас өнгөрсний дараа буюу ясны ургалт бүрэн гүйцсэний дараа суулгадаг. Мөн гоо сайхны зориулалтаар хийлгэдэг. Имплант шүдийг тэр дор нь суулгаж болно. Эмчилгээний дараах хүндрэл багатай, өөрийн шүд шиг эдэлгээ сайн даадаг онцлогтой. -Танай эмнэлэг Япон технологийг Монголд нэвтрүүлсэн гэсэн? -Япон технологи бол хамгийн чанартай, өндөр технологи юм. Ийм технологиор шүдэнд ломбо тавиулахад 10 жил цаашлаад насан туршийн баталгаа болдог. Ломбо тогтохгүй шүдтэй хүн гэж байдаг. Ийм хүмүүс япон технологиор эмчилгээ хийлгээд үзэхэд алдах зүйл байхгүй. Манай эмнэлэг шүдний төрөл бүрийн эмчилгээ, оношилгоо, хүүхдийн шүдний эмчилгээ, хиймэл шүд, гоо сайхны согог засал, мэс заслын чиглэлээр уйл ажиллагаа явуулдаг. Мөн Япон, Америк, Солонгост мэргэжил дээшлүүлсэн эмч нар ажиллаж байна. -Хүмүүс өвдсөн шүдийг авахуулах сонирхолтой байдаг. Авахуулснаар нүүрний хэлбэр алдагддаг гэдэг? Манайхан өвдсөн шүдээ тариа хийлгэж авахуулаад хиймэл шүд хийлгэнэ гэдэг. Хүмүүст зөвлөхөд өөрийн шүднээс илүү хиймэл шүд гэж байхгүй. Имплантыг гурав дахь шүдлэлт гэж ярьдаг ч гэсэн өөрийн мах, цуснаас бүтсэн шүд гэдэг хамгийн чухал зүйл. Шүдээ хайрлахад та бага зардал, цаг хугацааг зарцуулна. Хоёрдугаарт, шүд авахуулах тоолонд хүний мэдрэлийн эс үхэж байдаг. Яагаад гэвэл шүд тархитайгаа шууд холбогддог, нугасаар дамждаггүй. Шүдээ авахуулах тусам хүний ой тогтоолт, тархины үйл ажиллагаа мууддаг гэдгийг Япончууд зургаан жилийн өмнө баталсан. Үүнийг манайхан мэддэггүй, авахуулъя гэдэг. Мөн онцын шаардлагагүй бол агт арааг ч гэсэн авахуулах хэрэггүй. Хэрэв далий муруй ургасан бол авахуул. Хазалтад оролцдог, зөв хэлбэртэй бол авахуулах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Сүүлийн үед бүсгүйчүүд маань үүдэн шүдэндээ анхаараад араагаа авахуулдаг. Үнэн хэрэгтээ үүдэн шүднээс илүү араа чинь хэрэгтэй. -Яагаад? -Одоохондоо залуу хүмүүст мэдэгдэхгүй. Яагаад гэвэл нүүрний булчин чанга байдаг. 5-10 жилийн дараа нүүрний булчин суларч хамар, уруул нь унжаад ирэхээр тэр хүн наснаасаа хөгшин харагдана. Үүнийг мэдчихээд хиймэл шүд хийлгэдэг. Хиймэл шүд хийлгэж болно, гэхдээ та хугацаа битгий алд. Хэрэв та шүд авахуулбал тэр дор нь шүд хийлгэх хэрэгтэй. Мөн эртхэн янзлуул, цоорохоос нь өмнө хамгаалдаг болсон байна. Тухайлбал, ховилын ломбо, фторт түрхлэг. Фторт түрхлэгийг ганцхан хүүхэд хэрэглэдэггүй. Том хүн ч гэсэн жилд 2-3 удаа түрхүүлэхэд шүдний цоорлоос бүрэн сэргийлэх боломжтой. Японд гэхэд сүүн шүдний цоорлоос хамгаалдаг ховилын ломбыг хэрэглэснээр шүдний цооролт байхгүй. Эмч нар нь урьдчилан сэргийлэх үзлэг хийгээд явж байна. Та манай эмнэлэг дээр гэр бүлээрээ ирээд хяналтад орж, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгээрэй. Бид таны шүдийг насан туршид чинь хариуцаад явж чадна. Манайх Спортын төв ордны урд байрлах Хааны банкны IV давхарт байрладаг. Шаардлагатай гэвэл 70117071 гэсэн утсаар холбогдоорой.
https://ikon.mn/n/11rz
11s
Хятадууд хүүхдээ гурван настайгаас нь дотуур байраар хүмүүжүүлдэг
Э.Мөнхзаяа
11/07/2013 09:18:00
Манайхны ярьдгаар 24-ийн гэгдэх ийм цэцэрлэг Шанхай, Бээжин болон Хя­тадын бусад томоохон хотод олон бий Хятадуудын хувьд гэр бүл гэдэг хамгийн чу­хал зүй­лийн нэг. Гэвч энэ улсад хэдэн мянган эцэг эх гур­ван ой хүрсэн жаа­хан хүүхдүүдээ дотуур байр­тай сургуульд оруулдаг бай­на. Тэд яагаад үүнийг хийх болов. Энэ асуултын хариултыг олохоор “ВВС”-ийн сурвалжлагч Мэд­лен Моррис Фижи арал болон Хятадад хүрэлцэн иржээ. Келли Зян хэмээх бяцхан охин цэцэрлэг рүүгээ гүйн ороход ээж аав хоёр нь түү­ний араас харан зогсох аж. Өдгөө дөрвөн настай тэр охин ангийнхаа хаалгаар дөнгөж цухуйснаа “Баяртай, ээж аав аа” хэмээн цангинуулав. Аав ээж нь ч га­раараа түүн рүү даллахад охин аль хэдийнэ багш, най­зуудтайгаа хөгжилтэй нь арга­гүй юм ярин зогсоно. Энд уйлаан майлаан, хагацлаа гээд удаан тэврэх зүйл огт бай­сан­гүй. Ялангуяа Келли охин эцэг эхтэйгээ удаан уул­заж чадахгүй, тэднийхээ ба­рааг дөрвөн өдрийн турш харахгүй гэж бодохоор үнэ­хээр гайхалтай. Охинтой хамт Шанхайн энэ цэцэрлэгт 3-4 насны хэ­дэн арван хүүхэд хү­мүү­жиж байна. Тэд даваа гарагийн өглөөнөөс баасан гарагийн үдэш болтол тод өнгийн бу­даг­тай энэ ангидаа тоглож, суралцаж, идэж, унтах бө­гөөд амралтын өдрүүдээрээ л гэртээ харина. Бид түүнийг эрт тавьж явуулсан Манайхны ярьдгаар 24-ийн гэгдэх ийм цэцэрлэг Шанхай, Бээжин болон Хя­тадын бусад томоохон хотод олон бий. Албан ёсны тоо баримт байдаггүй ч энд хэдэн мянган хүүхэд хүмүүждэг гэнэ. Хятадын уламжлалт соёлд гэр бүл бол юу юунаас ч илүү үнэ цэнтэй зүйл. Тэгсэн хэрнээ ганц хүүхдээ дотуур байранд багаас нь өгдгийн шалтгааныг Канцяо цэцэрлэгийн гүйцэтгэх за­хи­рал Сюй Зин дараах байд­­лаар тайлбарлажээ. “За­­­­рим хүмүүс хүүхдүүдээ ийм га­зар хүмүүжүүлэх нь ашиг­тай гэж боддог. Яагаад гэвэл хүүхдүүд багаасаа бие дааж сурдаг. Түүнчлэн за­рим эцэг эх хүүхдээ хүмүү­жүүлэх цаг зав, эрч хүч бага­­тайгаас ийм цэцэрлэгт хам­­руулдаг. Үүнээс гадна уламж­лалт ёс заншлын дагуу ихэнх эмээ өвөө нар залуу гэр бүлтэй хамт амьдардаг. Гэтэл Хятадын “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоос болж зарим гэр бүлд өвөө, эмээ, аав, ээж гэсэн дөр­вөн том хүнд нэг хүүхэд ног­дох болдог. Үүнээс болж хүүх­дийг хэт эрхлүүлчих вий гэж эцэг эхчүүд санаа зовдгоос ийм сургалтад хам­руулдаг” гэжээ. Келли охины аав Жейми Зян хөрөнгө оруулалтын зөв­лөхөөр ажилладаг бол ээж нь гэртээ байдаг аж. Тэднийх Хятадын бизнес элитүүдийн тоонд ордог болохоор хүүх­дийн цэцэрлэгт сар бүр 1000 ам.долларын төлбөр төлөх чадвартай. Тиймээс ч Жейми “Бид сайтар су­далс­ны эцэст хүүхдэд ийм цэцэрлэг ашигтай болохыг нь тогтоосон. Дотуур байр­тай цэцэрлэгийн ачаар хүүх­дүүд биеэ даахад суралцаж, амьдралаа зөв авч явж чаддаг. Манай охин Келли хувийн орон зайгаа хамгаалсан хэт идэвхтэй хүүхэд бай­сан уч­раас түүнийг юм сураа­сай гээд ийм цэцэрлэгт оруул­сан. Дараа нь өөрөөс нь энэ цэцэрлэгтээ үлдэх үү гэж асуухад “Тийм” гэж байна лээ” гэж байлаа. Түүнд охиноо санадаг уу гэ­сэн асуулт тавихад нүд нь ну­лимсаар дүүрээд ирэв. “Эхэн­дээ бид охиноо маш ихээр са­надаг байсан. Гэвч дэлхий ер­төнц даяар­шиж буй энэ үед тэр бид­нийг эрт орой хэзээ нэ­гэн цагт орхиж л таарна. Бид түүнийг хэнээс ч үл ха­маарах бие даасан нэгэн болж, нийгэмтэй хөл ний­лүүлж сураасай гэсэндээ эрт тавьж явуулсан. Гэхдээ бид охин­тойгоо өнгөрүүлэх мөч бүрийг маш ихээр үнэлдэг” гэв. Дотуур байранд оруулдаг моод дэлгэрчээ Дотуур байртай хүүхдийн цэцэрлэг Хятадад 1949 онд анх үүсчээ. Анхандаа энд иргэний дайны дараа өн­чирч хоцорсон хүүхдүүд, түүнч­­лэн хүүхдүүдээ хүмүү­жүүлэх цаг зав хомс намын дээд албан тушаалтнуудын үр сад хамрагддаг байсан аж. Харин өнөө үед цэцэр­лэгийн үүдэнд тавьсан авто машинуудыг харахад л энд ямар айлын хүүхдүүд су­ралцдаг нь харагдана. 1990-ээд онд ийм цэцэрлэг ид хүчээ авч байсан бол өд­гөө бага зэрэг уналтын бай­­­далд оржээ. Төрийн хэвш­­­лийн болон хувийн ийм цэцэрлэгүүдийн за­рим нь үүдээ барьж, нөгөө хэ­сэг нь энгийн дэглэм­тэй сур­гуулийн өмнөх боловс­ролын байгууллага болох жишээтэй. Тухайлбал Кан­цяо цэцэр­лэг өмнө нь тэр чигтээ дотуур байр байсан бол одоо гурван ангийн 23 хүүхэд нь л бүтэн долоо хоногийн турш энд амьдарч байна. Тус цэцэрлэгийн за­хирал ч “Хятадын эцэг эх­чүүд бяцхан хүүхдэдээ цаг зав гаргах ёстой гэдгийг ойлгож эхэлж байна. Бид ч бас эцэг эхийн цаг зав, бо­ломжид тулгуурлан аль болох өдрийн ангид хүүх­дүүдээ авахыг боддог” гэжээ. Сэтгэл судлаач Хань Мэй Линий хувьд дотуур байрыг эрс эсэргүүцэгч нэгэн юм. Тэр­бээр насанд хүрэгсэд, өсвөр үеийнхэнтэй олон жил ажилласны үр дүнд гэр бүлээсээ хол байх нь хүүх­­­­дүүдийн сэтгэл зүйд хор­­­той гэдгийг мэджээ. Сэт­­­­гэл судлаач Хань “Хүүх­дүүд өөрсдийгөө хаягдсан, хэнд ч хэрэггүй болсон гэж боддог. Тэд амьдралын байр сууриа олж чадахгүй, төрсөн гэртээ ч биеэ яаж авч явахаа мэдэхгүй болчихдог. Хэнээс ч хараат бус болно гэдэг зөвхөн эцэг эхчүүдийн л бодол” хэмээн ярьж байна. Хятадад сүүлийн үед хүүх­дийнхээ амжилтаас гэр бү­лийнх нь нэр хүнд шалт­гаалдаг болжээ. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт бие дааж сургавал цаа­шид сайн сургуульд орж, ам­жилтад хүрнэ гэж үздэг аж. Унтахынхаа өмнө үргэлж уйлдаг Дотуур байртай цэцэр­лэгт хүмүүжүүлэгч хийж байсан хүмүүст ч энэ бай­дал таалагддаггүй аж. Хүүх­­­­дүүдийг ээж аав нь байх­­­­гүй амьдралд дасгана гэ­­дэг амаргүй. Өдөр нь тэд ямар нэгэн юм хийгээд зав­гүй байдаг бол орой бол­могц нэг ангийн тал нь уйлал­дах аж. Цэцэрлэгийн зохион байгуулагч Хуан Ин “Өнөөдөр хүүхдүүд маш их уйлж байна. Яагаад гэвэл хичээлийн шинэ жил дөнгөж эхэлсэн. Энэ хүүхдүүд ч өмнө нь ийм цэцэрлэгт явж үзсэн биш. Гэхдээ хоёр сарын да­раа­гаас л унтахынхаа өмнө уйлахаа больчихдог юм. Хүүх­дүүдэд гэр бүлийнх нь зураг бий. Тийм болохоор ээж аавтайгаа уулзахыг хүс­­вэл зурагтайгаа ярьж бол­но” гэж байлаа. Мо Ли хэмээх 17 нас­тай оюутан охин гур­ван нас­тай­гаасаа л ийм цэцэр­лэгээр хү­­мүүжжээ. Анхандаа түүнд дотуур байрандаа дасахад хэцүү байсан ч сүүлдээ дасч, таалагддаг бол­сон гэнэ. Тэр­бээр “Эхлээд би гэрээ маш их санадаг бай­лаа. Харин цэцэр­лэг маань биднийг маш сайн хоол­лодог, нөхцөл бай­дал нь ч тааламжтай бай­сан. Олон ч мод буттай. Одоо на­майг үеийнхэнтэй минь харьцуулбал би илүү нээлт­тэй, хариуцлагатай болж чад­жээ. Бас эцэг эхтэйгээ ч сайн харилцаатай байдаг” гэжээ.
https://ikon.mn/n/11s
11s0
Өмнөд Солонгосын нийгмийг цочроосон “бүлэг гар хангалгын хэрэг”
Р.Төмөр, ikon.mn
06/29/2017 10:14:00
Өмнөд Солонгосын Дэжеон хотын дунд сургуульд гарсан нэгэн хэрэг нийгмийг цочроогоод байна. Тус хотын нэгэн дунд сургуулийн 12-13 насны есөн сурагч хөвгүүн хичээлийн цагаар эмэгтэй багшийнхаа өмнө зэрэг гар хангалга хийсэн хэрэг гарчээ. Уг хэрэг зургаадугаар сарын 21­-нд гарсан байна. Багш тэр даруй ангиас гарч, сургуулийн захиргаанд мэдэгдэж, сургуулийн захиргаа Дэжеон хотын Боловсролын газарт мэдээлжээ. Боловсролын газар тус сургуулийн сурагчдаас судалгаа авахад дээрх хэрэг нь анхны тохиолдол биш болохыг мэдсэн байна. Тиймээс сургуулийн бүх сурагчдыг хамарсан шалгалт явуулахаар албаныхан төлөвлөөд байгаа гэнэ. Сургуулийн захиргаа сурагчдыг хэрхэн шийтгэх асуудлыг шийдэх комисс байгуулсан байна. Багш эмэгтэйг тус ангид хичээл заахыг нь болиулах арга хэмжээ авсан гэнэ. Өмнөд Солонгосын иргэд уг хэргийг жигшин зэвүүцэж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлж, хэрэг тарьсан сурагчдыг сургуулиас хөөхийг шаардаж байгаа юм. Харин сүүлд авсан мэдээллээр сургуулийн захиргаа тэдгээр хөвгүүдэд таван өдрийн бэлгийн боловсролын хичээл заах шийдвэр гаргаад хэргийг хаасан гэнэ. Эх сурвалж: Yonhap News
https://ikon.mn/n/11s0
11s1
ВИДЕО: Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөө дээдэлье!
ikon.mn
06/29/2017 11:48:00
Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгтээ дээдлэх уриалга бүхий видео гаргажээ. Та доор видеоноос мөнгөн тэмдэгттэй хэрхэн зүй зохистой харьцах талаар мэдээлэл авна уу.
https://ikon.mn/n/11s1
11s2
ВИДЕО: Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?
ikon.mn
06/29/2017 13:52:00
Санхүүгийн Зохицуулах Хорооноос мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой танин мэдэхүйн видео гаргажээ. Та видеог үзээд энэ гэмт хэргээс сэргийлэх талаар мэдээлэл авна уу.
https://ikon.mn/n/11s2
11s3
Олон тооны хотон шувууны хошуу хууль бусаар хил нэвтрүүлжээ
ikon.mn
06/29/2017 10:31:00
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсын хилээр хууль бусаар олон тооны хотон шувууны хошууг нэвтрүүлэн бусдад худалдаалахыг завдсан үйдлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар уг хэргийг Увс аймгийн Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон. Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-д болон Олон Улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтанд бүртгэгдсэн байдаг. Манай улсад хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг уламжлалтай бөгөөд энэ нь хотон шувуу хорогдох болсон нэг шалтгаан юм. Уриалга Иймд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас нийт ард иргэдэд эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Эх сурвалж: ЦЕГ
https://ikon.mn/n/11s3