id
stringlengths 1
4
| title
stringlengths 4
194
| author
stringlengths 3
40
| date
stringlengths 19
19
| content
stringlengths 0
342k
| url
stringlengths 19
22
|
---|---|---|---|---|---|
11s4 | Инновацийн 10 шинэ төсөлд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо | Г.Мөрөн, iKon.mn | 06/29/2017 10:42:00 |
Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БШУСайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн.
Одоогоор энэхүү тэтгэлэгийг 66 залуу доктор хүртээд байна.
Докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн цаашдын судалгааны ажлын шинэ санааг дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох, оюуны өмчийн хамгаалалт хийх, ирээдүйд олон улсын судалгааны түвшинд хүрэх үйл хэрэгт урам өгөх санхүүгийн дэмжлэг болох зориулалттай юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 дугаар тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэгт ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулав.
Энэ жилийн тэтгэлэгт 45 төсөл ирсэнээс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгарууллаа. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу докторт өнөөдөр тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэгийг олгож байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн
тэтгэлгийн төслийн эрх авсан судлаачдын жагсаалт
№
Нэр
Төслийн нэр,
Байгууллага
1
М.Уртнасан
Бэлчээрийн талхагдлын таниур /индикатор/ ургамлын спектр ойлтыг спектрорадиометр болон нисгэгчгүй онгоц (UAV)-ыг ашиглан тодорхойлох, оронзайн тархалтыг илрүүлэх
Газарзүй-геоэкологийн хүрээлэн
2
Ц.Цэдэндорж
Суперкритикал (CO2) шингэний технологи ашиглан монгол орны зарим эмийн ургамлын органик нэгдлүүдийг нано түвшинд хандлах, ялгах, цэвэрлэх дэвшилтэт ногоон технологийн судалгаа
Хими, химийн технологийн хүрээлэн
3
Ж.Байгалмаа
Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг Ягаан мүгэз (Rhodiola rosea L) ургамлын адаптоген үйлдлийн судалгаа, эмийн бэлдмэл гарган авах боломж
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
4
Э.Занабазар
Гепатит D вирусын ачааллыг үзэх REAL-TIME PCR оношлуурыг дотоодод бэлтгэх, стандарт аргазүйг боловсруулах
Боловсролын их сургууль
5
Б.Цэрэнцоо
Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
6
Э.Жигмэддорж
"Халхын үйсэн ном"-ын судалгаа
МУИС-ийн Түүхийн тэнхим
7
Б.Тунгалагтамир
Цахилгаан станцын хаягдал үнснээс хөнгөнцагаан ба цахиурын оксид гарган авах судалгаа
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
8
Н.Эрдэнэ
Алт болон мөнгөний нано партиклийг гэрлийн эффектийн аргаар нимгэн үе дээр ургуулж наномэдрэгч /сенсор/ бэлдэх, хавдрын эсийг бага үед нь илрүүлэхэд хэрэглэх нь
ШУТИС-ийн Инженерчлэлийн сургууль
9
Б.Баянмөнх
Монгол орны Давст нууруудын хурдас, усанд орны нөлөөллийг судлах
МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
10
С.Энхжаргал
Монгол Үндэстний сэтгэлгээний өвөрмөц онцлог аман соёлын өвд туссан нь
Хэл зохиолын хүрээлэн
Эх сурвалж: БСШУСЯ | https://ikon.mn/n/11s4 |
11s5 | “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан Онцгойгийнхонд хандивын 16 сая төгрөгөө гардуулж өглөө | А.Төгөлдөр, iKon.mn | 06/29/2017 10:47:00 |
“Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна.
Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан.
Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархлаа илэрхийлж “Говь” ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна.
Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хариу талархалаа илэрхийлээд “Монгол Улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна.
Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно.
Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцлов.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар | https://ikon.mn/n/11s5 |
11s6 | Сэрэл, МЭДРЭМЖЭЭ алдсан МАНАН-д зориулав | Ч.Болортуяа | 06/29/2017 11:10:00 |
100 айл дахь барилгын материалын худалдагч залуу сонгуулиа өгөх гэж очиход нь 20 мянган төгрөг өгсөн тухай хээв нэг ярьж.
Үргэлжлүүлэн сонсвол 20 мянган төгрөгийг нь авчихаж. Гэхдээ "Би сонго гэснийх нь эсрэг хүнийг сонгочихсон л доо" гэж маазарсан тухай танил маань ярив.
ГОЁ!
НЭГ. Сонгогчид саналаа ХУДАЛДДАГГҮЙ, ХУДАЛДАХГҮЙ!
2016 оны зургаадугаар сарын 09. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэдийн 1,072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэрээ танилцуулав. Тус шийдвэрээ ноён Ч.Сайханбилэг зарлахдаа "Энэ ажил нь сонгуультай ямар нэгэн холбоогүй. Цэвэр Засгийн газрын хийж буй ажил. Бэлэн мөнгөний амлалт ч биш. Иргэдийн хувьцааг л төлбөр төлж авч буй хэлбэр" гэж гурван настай хүүхэд хуурч байгаа мэт ярив.
Энэ шийдвэрээс хойш 20 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болсон билээ. Ноён Ч.Сайханбилэгийн гишүүнчлэлтэй Ардчилсан Нам УИХ-ын 76 суудлын ердөө ес буюу 11 хувийг авч чадав. Өөрөөр хэлбэл, иргэд сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг эсэргүүцэв. АН-ын сонгуульд ялагдсан шалтгаан нь маш олон хүчин зүйлээс хамаарсаныг тухайн үед олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улстөрчид, ажиглагчид бичиж байв. Энэ бол тусдаа асуудал. Ямар ч байсан сонгогч олон санал өгөхдөө элдэв башир аргад автахгүй болсноо харуулав.
АН-ын энэхүү алдааг Монгол Ардын Нам ч сая давтав. Өөрөөр хэлбэл тэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд засгийн эрх баригч давуу талаа ашиглан сонгуулийн гэж хэлэхээр олон амлалт өгсөн билээ. Цалин, тэтгэвэр нэмнэ. Сургалтын төлбөр нэмэхгүй, Улаанбаатар хот сайхан болж байна гэж мэдэгдсээр байв. Мөн Сүхбаатарын талбай дээр бүх яамнынхаа нээлттэй хаалганы өдөрлөгийг зарлаж, өөрсдөд байж болох бүх л боломжоо ашиглаж иргэдийн саналд нөлөөлөхийг оролдов.
Харин иргэд хариуд мөн л МАН-д зохих дүнг нь тавив.
Өөрөөр хэлбэл сонгогч олон улстөрчдийн, эрх баригчдын өгч байгаа мөнгийг нь бол авчихдаг юм байна. Харин сонголтоо хийхдээ дороо бодолтой хийж байгааг энэ харалган улстөрчид ойлгохгүй байна.
МАНАН-ын бүлэглэл өөрсдийн идээ бээрээ дийлэхээ байсан ч бүгдийг мөнгөөр шийднэ гэж муйхарлаж буй нь даанч сэрлээ алдсаны шинж ажээ.
Та бүхэн бод доо. Эрх баригч нам, намын дарга нь УИХ-д ердөө ганцхан суудалтай МАХН-ын нэр дэвшигчтэй маш ойролцоо дэмжлэгийг авч сонгуулийг дахиулах хэмжээний нөлөөллийг бий болгов. Босоо Ганбаад бол 90 гаруй жилийн түүхт МАН далаараа цэвэр тавиулжээ. Харин тэд минь дахин санал хураалтаар бага ч болов хүний саналаар сонгогдох муйхар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байгаа нь даанч харамсалтай. Гэхдээ МАХН МАН-тай эн тэнцэхүйц хэмжээний саналыг авсан нь сонгогчид МАХН-ын дур булаамд гэхээсээ илүү МАНАН-д тавьсан дүн байх магадлалтай ч аль тохиолдолд МАНАН-ын хувьд сөрөг үзүүлэлт юм.
ХОЁР. Олон нийт та нарын БӨӨЛЖСИЙГ ИДЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА!
Монголын эдийн засгийн хамгийн эмзэг, хөндүүртэй цэг бол яах аргагүй доголон хөлт эдийн засаг буюу уул уурхай.
Тэгвэл уул уурхай дагаж амьжиргааны хувьд орон нутгуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй (Өрсөлдөх Чадварын индексээр эхний хоёрт ордог аймаг) хоёр аймаг бол Орхон, Өмнөговь.
Тэгтэл энэ хоёр аймгийн иргэд МАН ч биш, АН ч биш МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарыг (40%-иас илүү) илт давуу байдлаар сонгожээ.
Хэрэв амьдрал өнөөдрийнхөө ГОЁ байвал тэд МАНАН-аа сонгох байлаа. Тэгвэл нэр дэвшигч С.Ганбаатар уул уурхайн салбарт ямар мөрийн хөтөлбөр боловсруулав.
“Монгол хүн Монгол эх орныхоо эзэн нь байна. Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.
Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой” гэж тэрбээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Үүнээс үзвэл иргэд Үндсэн хуулийн 6.1-д заасан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг өнгөрсөн хугацаанд төрийг ээлжлэн барьсан МАНАН хийж өгч чадаагүйн том илрэл аж.
Гэхдээ нэг сайн мэдээ бол олон нийт газар доорх баялаг бүх ард түмний мэдэлд байна гэдгийг зөвхөн бэлэн мөнгөөр тарааж цацахыг хүсэхгүй байгаагаа өнгөрсөн сонгуулиар харуулжээ.
Өмнөговьчууд, Эрдэнэтчүүд бэлэн мөнгөний оронд чухам юу хүсч байна вэ.
Магадгүй тэд өрмийг нь аваад хусмыг нь хүртээдэг буюу МАНАН бүлэглэлийн хамгаалалтан дор баяжиж буй цөөхөн хэдэн дээрэмчдэд өгч буй сануулга биз. Нөгөөтэйгүүр одоогийн Монгол Улсыг тэжээж буй уул уурхайн салбар дахь муу засаглалыг өөрсдийн саналаараа илэрхийлжээ.
Бас нэг инээдтэй жишээ. МАН-ын засаг, УИХ Орхон аймгийн эдийн засгийн гол баталгаа “Эрдэнэт Үйлдвэр”-ийг төрийн мэдэлд 100 хувь шилжүүлэх шийдвэр гаргасан ч Орхончуудын ердөө 22 хувь нь М.Энхболдод саналаа өгчээ.
Үүнээс үзвэл “Эрдэнэт Үйлдвэр”-ийг төрд МАН авах шийдвэр гаргасан нь зөвхөн сонгуулийн шоу байгаад төдийгүй, үнэхээр төр ард түмний мэдэлд аваачих чин зорилготой байсан бол түүнийгээ сонгуулийн өмнө тултал хийх байжээ. Юу гэхээр тус үйлдвэрийн тодорхой хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах гэх мэт эрүүл саруул хувилбарыг олон ч эдийн засагч сануулсан боловч МАН тэгсэнгүй. Тэгээгүйгээсээ ч үүдэж өөрсдийн гаргасан харалган шийдвэрээ сонгуулийн өмнөх шоу байсан гэдгээ нотлов.
Дээрх хоёр дүгнэлтээс үзвэл Монголчууд нэгдүгээрт, МАНАН-ын бэлэн мөнгө болоод элдэв башир аргад саналаа худалдсангүй, худалдах ч үгүй юм байна. Одоо та бүхэнд хулхидуулж ханаснаа илэрхийлэв.
Мөн МАНАН-ын өдийг хүртэл явж ирсэн улстөрийн бохир арга заль, шударга бус хуваарилалт зэрэг өнгөрсөн 30 жил явж ирсэн бодлогыг буруушааж, СЭРЭЛ, МЭДРЭЛЭЭ АЛДСАН НАМУУДЫГ НҮДЭНД ХАРАГДАЖ, ГАРТ БАРИГДАХУЙЦ БОДИТ ШИНЭЧЛЭГДЭХИЙГ ХҮСЧ БАЙГААГАА харууллаа.
Энэ удаагийн СОНГУУЛИЙН ЯЛАГЧ нь МАНАН ч биш, МАХН ч биш МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЙВ.
| https://ikon.mn/n/11s6 |
11s7 | “Канадын өдөр” Чойжин ламын сүм музейд болно | С.Бадрал, iKon.mn | 06/29/2017 11:00:00 |
Жил бүрийн 7 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Канад Улсын үндэсний баяр “Канадын Өдрийг” Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулах гэж байна. Өдөрлөг 2017 оны зургаадугаар сарын 30-ны 13:00 цагт Чойжин ламын сүм музейд болох аж.
Энэ жил Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаагаараа онцлог.
Ойн баярын арга хэмжээнд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Эд Жэйгэр оролцож үг хэлнэ. Тэрээр Канад Улсын Засгийн газраас саяхан баталсан Олон улсын тусламжийн феминист бодлогын талаар, Канад Улс дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, дундаж давхаргын үнэт зүйлсийг дэмжих зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтвортой хамтран ажиллаж ирсэн талаар танилцуулах юм.
Канад Улс нь Монгол Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн орнуудын нэг юм.
Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь Монгол Улсад 1997 оноос хэрэгжиж байгаа бөгөөд Монголын эдийн засаг, соёл, нийгмийн хөгжилд 6 сая гаруй канад доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг үзүүлжээ.
Эх сурвалж: Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яам | https://ikon.mn/n/11s7 |
11s8 | “Петя” вирус зөвхөн Украиныг онилж байна | Р.Түвшин, iKon.mn | 06/29/2017 11:08:00 |
Мягмар гарагт дэгдсэн мэдээлэл барьцаалагч (ransomware) төрлийн “Петя” вирусны гол хохирогч нь Украин улс болоод байна.
Касперский Лабс компанийн мэдээлснээр хохирлын 60 хувь нь Украинд оногдож байгаа гэнэ. Уг вирус нь Украины төв банк, нисэх буудал, метро, бүр Чернобылийн цахилгаан станцын цацраг туяаг хянах байгууламжийг эзлээд байгаа ажээ.
Уг нь ийм төрлийн вирусны зорилго нь мөнгө олох байдаг. Мэдээллээ барьцаанаас чөлөөлж авах гэсэн байгууллага, хувь хүмүүс вирусыг тараасан хакерт мөнгө төлдөг уламжлалтай. Сонирхолтой нь “Петя” вирус барьцаалсан мэдээллээ буцаан сэргээхээс аль болох зайлсхийдэг, мөнгө төлөх арга нь ойлгоход хэцүү, одоог хүртэл цуглуулсан мөнгө нь ердөө $10,000 байгаа нь ransomware төрлийн халдлагын стандартаар өчүүхэн багад тооцогдоно. Тиймээс “Петя” нь мөнгө олох гэсэн дүр эсгэсэн улс төрийн явууллага байж магадгүй болоод байна. Мэдээж үүний цаана хамгийн түрүүнд Оросууд сэжиглэгдэж байгаа юм.
Украинд өргөн хэрэглэгддэг нягтлан бодох бүртгэлийн MeDoc програм Мягмар гарагийн өглөө програм шинэчлэх сэжигтэй урилга хэрэглэгчид рүүгээ явуулсан нь Петя тархах эхлэл болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Украины томоохон мэдээллийн сайтын нүүр хуудсанд хорлогч код нэвтрүүлсэн нь өргөн тархахад нэмэр болсон тухай Касперский мэдээлжээ.
Үүнээс харвал тэд мөнгө олохоосоо илүү Украины гол гол байгууллагууд, чухал дэд бүтцийг эзлэхэд чиглэсэн байгаа юм.
Нэгэн сонирхолтой тохиолдлыг дурдахад Петя вирус тархаж эхэлсэн өдөр Киевт Украины армийн хурандаа Максим Шаповал автомашинд тавьсан бөмбөгөнд дэлбэрч амиа алдсан байна.
Тиймээс мэргэжилтнүүд уг халдлагыг ердийн нэг кибер гэмт хэрэг гэхээсээ илүү “улс төрийн” шинжтэй явууллага гэж дүгнэцгээж байгаа юм.
Эх сурвалж: The Verge
| https://ikon.mn/n/11s8 |
11s9 | Өчигдөр хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас 14 төмөр бетон тулгуур хугарч, зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/29/2017 11:22:00 |
Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт- Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.
Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар цахилгаангүй байна.
“ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад 2017.06.28-ны 21:57 цагт гарсан гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт цахилгаан тасраад байгаа юм.
\Эрчим хүчний сайдын тушаалаар "ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарласан байна.
Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт:
Хангайн бүсийн салбар,
Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон,
1 вышкатай бригад,
02:30 цагт:
Багануур ЗӨБ салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон машинтай бригад гэмтлийг засахаар гарсан байна.
Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй 1 маяти кран, 25 тоннын Хово кран, КАТ / газар ухагч машин / 5ш төмөр бетонон тулгуур ачиж 05:34 цагт гарчээ.
Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.
Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байна.
Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн гэмтлийг засах яаралтай арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байна.
Эх сурвалж. Эрчим хүчний яам
| https://ikon.mn/n/11s9 |
11sa | Улаан лоолийн шүүсийг тогтмол уух нь эрүүл мэндэд тустай | СУРТАЛЧИЛГАА | 06/29/2017 11:33:00 |
Улаан лооль нь эрүүл мэндэд маш тустай байгалийн цэвэр гайхамшигт бүтээгдэхүүн юм.
Улаан лооль нь хүсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин, А,С,В1,В2 амин дэм ихээр агуулдаг.
Кали, кальци, магни, фосфор, төмөр, хүхэр зэрэг бичил элементээр баялаг. Уг хүнсний ногоог ямар нэгэн боловсруулах өртөггүй хүнсэнд шууд хэрэглэдэг.
Мөн цус төлжүүлэх, зүрхний үйл ажиллагааг дэмжих, хорт хавдраас урьдчилан сэргийлэх арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Улаан лоолийн шүүс тогтмол уух нь хүний биед хангалттай их ус хуримтлуулж, мөн цатгалан мэдрэмж төрүүлдэг.
Бодисын солилцоог идэвхжүүлж, бие махбодид шаардлагатай эрдэс бодисоор бүрэн хангана.
Дэвшил Трейд-ийн Smoothie буюу улаан лоолийн цэвэр шүүс 1,000 төгрөг болж хямдарлаа. Та бүхэн аагим халуун зуны цагт эрүүл, хүйтэн смүүдигээр амны цангаагаа тайлаарай.
Худалдаалагдах цэгүүд
ТБД андуудын зүүн талд Старс төвийн урд байрлах борлуулалтын саравч
Урт цагааны зүүн урд байрлах борлуулалтын саравч
3,4 -р хороололд байрлах Өргөө кино театрын урд тус тус худалдаалагдаж байна.
Мөн шинэхэн ургацын өргөст хэмх, улаан лооль тус бүр 5кг-с дээш захиалгыг авч хамт олон, албан байгууллагуудаар хүргэж байна.
Хүргэлт Үнэгүй.
Өргөст хэмх: бөөний үнэ 5,000 төгрөг
Улаан лооль: бөөний үнэ 5,500 төгрөг
Дэлгэр зуны энэ өдрүүдэд Дэвшлийн гайхамшигт өргөст хэмх, улаан лоолийг айл өрх бүр өргөнөөр хэрэглэж эрүүл мэнддээ бодитой хөрөнгө оруулалт хийцгээе!
Дэвшил Трейд Амт чанарыг тодорхойлно.
Та яараарай. Бидэнтэй холбогдох утас: 88115005, 91115005
| https://ikon.mn/n/11sa |
11sb | МИАТ ХК Австралийн нислэгээ Cathay Pacificтай хамтарч хийнэ | ikon.mn | 06/29/2017 11:57:00 |
Австрали улс руу Монголчууд сурах гэж, мөн ажиллаж амьдрахаар зорьдог болсон. Өөрөөр хэлбэл Монголчуудын байнга зорчдог шахуу чиглэл юм.
Энэ ч утгаараа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхээр Хонг Конгийн /Cathay Pacific/ компанитай аялалын дугаар хамтран эзэмшиж нислэг үйлдэхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Хамтран ажиллах гэрээний дагуу 2017 оны 7-р сарын 12-ны өдрөөс борлуулалтаа эхэлж хамтарсан нислэг үйлдэх юм.
Өөрөөр хэлбэл өөрийн нислэг үйлдэж буй цэгээс цааших цэгүүд рүү гадаадын агаарын тээврийн компанийг түшиглэн тэдний сүлжээг ашиглан зорчигчдыг эцсийн цэгт нь хүргэх зорилгоор код хуваах гэрээ байгуулан зах зээлээ тэлэх гэж байна.
Тодруулбал, Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн, Сингапур хот руу хамтарсан нислэг үйлдэж эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонг Конгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байгаа юм.
Аяллын дугаарыг зарлахдаа гэрээний дагуу “МИАТ” компаний ОМ аялалын дугаартай нислэг байна.
Зорчигчид Улаанбаатараас “МИАТ” –ын нислэгээр Хонг Конгт хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Хонг Конгийн /Cathay Pacific/ компаниар дамжин дээр дурьдсан хоёр улсын таван хот руу хүрэх боломж бүрдэнэ.
Уг хамтын ажиллагаа МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австрали руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, нислэгийн зардлыг бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, агаарын хөлгийн ашиглалт сайжрах, шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал буурч ашиг орлого нэмэгдэх боломжийг олгож байгаа бол үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж, тав тухтай байдлыг бий болох юм.
Мөн хамтран ажиллаж байгаа агаарын тээвэрлэгч хоёр компанийн хооронд зорчигч болон тээш дамжуулах үйл явц хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой.
Cathay Pacific компани нь дэлхийн 200 гаруй чиглэлд зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Хонг Конгийн агаарын тээврийн компани юм.
Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтран эзэмших буюу код хуваах хэлбэрээр хамтран ажиллах нь ихсэж байгаа бөгөөд энэ нь хоёр болон түүнээс дээш агаарын тээврийн компаниуд харилцан тохиролцсон нислэгийн чиглэлд агаарын тээврийн компани тус бүр өөрийн үнээр, өөрийн аяллын дугаараар борлуулалт хийх хамтын ажиллагааны хэлбэрийг хэлдэг байна.
Эх сурвалж: “МИАТ” ХК
| https://ikon.mn/n/11sb |
11sc | Өмнийн говьд арав гаруй САЛХИН СЭНС сүндэрлэжээ | Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn | 06/29/2017 12:43:00 | Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээг нь дэлгэрүүлж байгаа энэ цаг үед Өмнийн говьд арав гаруй салхин сэнс шинээр баригджээ. Энэ бол Клин Энержи Ази ХХК-ийн хэрэгжүүлж буй Цэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станцын төслийн барилгажилтын явц.
Монгол Улсад байгаа хоёр дахь салхин парк болох уг төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ЖАЙКА)–ын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь ЖАЙКА-ийн сэргээгдэх эрчим хүчний салбар дахь анхны гадаад хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлогтой. Харин Клин Енержи Ази ХХК нь Монголын харилцаа холбоо, дэд бүтцийн томоохон групп компани болох Ньюком ХХК болон Японы харилцаа холбоо, технологийн групп компани болох SoftBank Group-ын охин компани SB Energy Corp-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.
Монгол орны говь салхины арвин баялаг нөөцтэй бөгөөд энэ нөөц ард иргэдээ хангаад зогсохгүй гадагшаа үлэмж хэмжээгээр экспортлох их баялаг юм. Цэцийн салхин цахилгаан станц нь Таван толгойн дэд станцтай холбогдож, төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчээ нийлүүлэх ажээ.
Энэ талаар төслийн багаас тодруулахад “Барилга угсралтын явц амжилттай байна. Одоогоор 10 турбин генератор /салхин сэнс/ босгосон байгаа. 11 дэх нь удахгүй дуусна. Нийт 25 турбин генератор босгох ёстой. Төслийн ажил хурдацтай явж байгаа бөгөөд графикаасаа өмнө дуусгах боломжтой байна.
Бид наймдугаар сараас анхны цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлын хувьд турбин генератораас гадна цахилгаан дамжуулах 32 км-ийн агаарын шугам татах ажил зэрэг хийгдэж байгаа. Мөн ашиглалт, засвар үйлчилгээнд ажиллах хүмүүст зориулагдсан барилгын ажлын суурь нь тавигдсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг нийт эх үүсвэрийн 30 хувьд хүргэх зорилго тавьсан. Тиймээс дотоодын компаниудын гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалт татаж хийгдэж буй энэ төсөл дээрх зорилтод хүрэхэд чухал нөлөөтэй.
Салхин сэнс тээвэрлэх үеийн бичлэг:
Салхинаас эрчим хүч гарган авах механизм
Салхин хөдөлгүүр нь салхинд байх кинетик энергийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг. Салхи үлээхэд турбины далбааг эргүүлдэг. Агаарын урсгал сэнсний далбааг эргүүлдэг. Далбааны эргэлт нь генераторын голыг эргүүлж, цахилгаан үйлдвэрлэдэг. Салхин паркад олон тооны салхин цахилгаан станцыг суурилуулснаар их хэмжээний цахилгаан гарган авах боломжтой олдог.
Салхины эрчим хүчний ашиг тус
Салхи нь байгалийн шавхагдашгүй үнэгүй нөөц баялаг юм.
Салхины энерги нь хаягдал гаргадаггүй байгальд ээлтэй. Салхин цахилгаан станц нь байгаль орчиныг бохирдуулагч элдэв бодис, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийнүүдийг ялгаруулдаггүй.
Суурилагдсаны дараагаар салхин станц нь зардалын хувьд маш хэмнэлттэй. Бусад уламжлалт цахилгаан станцуудтай харьцуулахад ашиглалтын зардал бага.
Салхин цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэх өндөр бүтээмжтэй.
Салхины энерги нь нүүрс, газрын тосноос ялгаатай нь инфляцид өртдөггүй.
Салхины энерги нь улс орны нүүрсний хараат байдлыг бууруулна.
Салхин парк баригдсан газрыг бэлчээрийн, хөдөө аж ахуйн болон өөр бусад зорилгоор ашиглах бүрэн боломжтой.
| https://ikon.mn/n/11sc |
11sd | ЗУРГААН аймгийн нутаг дэвсгэр дэх ШТС ажиллахгүй байна | ikon.mn | 06/29/2017 12:31:00 |
Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар цахилгаангүй байна.
Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагаггүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.
| https://ikon.mn/n/11sd |
11se | “ЯГААН СУУДАЛ” аян эхэлнэ | ikon.mn | 06/29/2017 12:56:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1,000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна.
Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2017 оны 06-р сарын 30-ны 15:00 цагт Автобус баaзын 1-р нэгтгэл дээр зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89110203, 91059098 утаснаас авах боломжтой гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/11se |
11sf | Говийн бүсэд баригдах НАРНЫ анхны цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн боллоо | А.Үлэмж, iKon.mn | 06/29/2017 14:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн том буюу 15 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг байгуулахаар болжээ. Энэхүү төслийг "Эрчим Тээг" ХХК Япон улсын "Шигемицү Шожи", "Шарп" корпорациудтай хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Жил бүр дунджаар 25.5 сая кВтЦ цэвэр сэргээгдэх цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ
Нарны цахилгаан станцын барилгын ажил энэ жилийн 3-р улиралд эхлэх бөгөөд 2018 оны 2-р улиралд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.
Тус нарны цахилгаан станц нь Шарп брэндийн өндөр үзүүлэлттэй нарны дэлгэц, дэлхийд тэргүүлэх барууны тоног төхөөрөмжөөр тоноглогдох ба Шарп корпорацийн туршлага, ноу-хау-г ашиглах тул дэлхийн хэмжээний стандарт хангасан орчин үеийн байгууламж болох аж.
Мөн жил бүр дунджаар 25.5 сая кВтЦ цэвэр сэргээгдэх цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх аж. Ингэснээр тус нарны цахилгаан станц нь жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг ойролцоогоор 27 мянган тонноор, нүүрс шатаалтыг 18 мянган тонноор ба цэвэр усны хэрэглээг 257 мянган тонноор тус тус багасгах боломжийг бүрдүүлжээ.
Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд шинээр гарах төслүүдийг найдвартай эрчим хүчээр хангана
Гэрэл зургийг mpa.mn
Төслийн менежер Л.Ганзоригт "Энэхүү гэрээ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Мөн Засгийн газрын баталсан сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд давуу тал болж өгнө.
Түүнчлэн, Замын-Үүдэд 15 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг байгуулснаар Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд шинээр гарах төслүүдийг найдвартай эрчим хүчээр хангана гэж үзэж байгаа" гэв.
Уг арга хэмжээнд Эрчим Тээг ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Хишигбат, Шигемицү Шожи корпорацийн ерөнхийлөгч хатагтай Гэгэнтана болон Шарп корпорацийн эрчим хүч хариуцсан захирал Сато нар оролцон хамтран ажиллах гэрээг үзэглэснээр нарны эрчим хүчээрээ дэлхийд данстай говийн бүсэд баригдах нарны анхны цахилгаан станцын барилгын ажил албан ёсоор эхлэхэд бэлэн болж байгаа юм.
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11sf |
11sg | Н.Учрал: Монгол Улс багшгүй болох гээд байна шүү | Т.Өлзийбаяр, iKon.mn | 06/29/2017 16:09:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан болж байна.
АН-ын зүгээс багшийн хөгжлийн хуулийг хэлэлцэх асуудлаар завсарлага авсан юм. Иймд уг хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасч үлдсэн зургаан асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Багшийн хөгжлийн тухай хуультай холбоотой УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
Манай улсад нэг багш 61 хүүхэдтэй ажилладаг
УИХ-ын гишүүн Н.Учрал "Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургаадугаар сарын 15-нд өргөн барьсан. Уг хуулийн төслийг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд танилцуулсан.
Гэтэл энэ асуудлыг улс төржилтөөр хэрчээд хаячих гэж байна уу гэж санаа зовж байна.
Ардчилсан намын зүгээс тус хуулиар завсарлага авъя гэсэн саналтай байна.
Багшийн хөгжлийн асуудал дээр улс төржихгүй байя.
Багш нар алийн болгон Солонгосын Элчингийн өмнө дугаарлаж зогсох юм бэ? Багшийг ажлын байран дээр нь хөгжих боломжоор хангая.
Манай улсад нэг багш 61 хүүхэдтэй ажилладаг.
Мөн төрийн албаны тухай хуульд 36 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгох асуудал ярьж байгаа.
Үүнтэй холбогдуулан багшийн хөгжлийн хуулиа баталчихвал багц хууль болох гээд байна.
Ингэвэл 10 сард боловсролын хуулиа явуулъя. Дурын эцэг эхчүүд багш нарыг доромжилдог.
Монгол Улс багшгүй болох гээд байна шүү" гэлээ.
Боловсролын салбарт шинэчлэл хийе
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "МАН болон АН-ын багш гэж байхгүй л дээ.
Монгол Улс боловсролын өрсөлдөх чадвараараа дэлхийд сүүлийн тавдугаар байрт орж байна.
Уул уурхайгаа ухаад цэнгэлийн манлайд хүрэх худлаа болохыг бүгд харж байгаа.
Үүний оронд оюун санаагаа хөгжүүлмээр байна. Боловсролын салбарт шинэчлэлийг хийе.
АН-ын гишүүдэд хандаж хэлэхэд энэ хуулийг хэлэлцье. Хаврын чуулганд багтааж энэ хуулийг батлахгүй бол бүтэн жил алдана" гэв.
Битгий ийм жижигхэн улс төр хий л дээ
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Багшийн хөгжлийн хууль УИХ завсарласны дараа орж ирсэн. Хуулийн төслийг гишүүдэд хүргүүлэх ёстой.
Одоо хүртэл гишүүдэд ирээгүй. Бид нар багш нарын нийгмийн асуудлыг шийдэхийн тулд өөрсдийн санаа бодлоо нэмэрлэмээр байна.
Чуулган долоодугаар сарын 01-нд завсарладаг.
Тэгэхээр энэ хууль намар болтол хойшлох нь тодорхой. Битгий ийм жижигхэн улс төр хий л дээ" гэлээ.
УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. | https://ikon.mn/n/11sg |
11sh | У.Хүрэлсүх: Монгол наадамд Монгол морь л уралдах ёстой | А.Төгөлдөр, iKon.mn | 06/29/2017 13:35:00 |
Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр наадмын комиссын хуралдааны үеэр хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгөв.
Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг.
Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос өгч буй мэдээллээр,манай улсад идэвхтэй байдлаар хурдан хүлгээ сойдог 120 мянга гаруй уяач байдаг аж.
Үүнээс 100 мянга орчим нь хөдөө орон нутгийн харьяалалтай,малчин уяачид байна. Харин үлдсэн 20 мянга орчим нь улс, аймаг, бүсийн чанартай томоохон баяр наадмын түрүүг авах сонирхол бүхий дарга, бизнесмен, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг аж. Эдгээр уяачид ихэвчлэн эрлийз морьдыг сойдог гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна.
Тиймээс Үндэсний их баяр наадмаар эрлийз морьдыг монгол морьтой ижил төрх шинжээр нь андуурч, ялгалгүй уралдууллаа гэсэн шүүмжлэл үүсдэг билээ. Энэ байдлыг таслан зогсоох талаар Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг.
Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхааруулж байна" гэв.
Эрлийз морьдын уралдаан уламжлал ёсоороо энэ жил тусдаа зохион байгуулагдах бөгөөд уяачид уг уралдаанд холимог цусны болон эрлийз төрлийн морьдоо сойх боломжтой гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.
| https://ikon.mn/n/11sh |
11si | Шинэ Эрүүгийн хуулиар хоригдож буй иргэдийн ял хөнгөлөгдөх үү? | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/29/2017 13:46:00 |
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотой өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын дээд шүүхээс хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн гол асуудал нь шинэ хуулийн ялын хэмжээ өөрчлөгдөж буйтай холбоотой ял эдэлж буй зарим хүмүүс суллагдах, ялаа хөнгөлүүлэх боломжтой болж байгаа тухай юм.
ШЕЗ-ийн гишүүн асан Б.Сарантуяа энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “2002 оны Эрүүгийн хууль ял хүнд байдаг гэж олон жил яригдсан. Долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж буй Эрүүгийн хуулийн ял хөнгөрсөн. Өмнө нь тэгшитгэлийг ялын доод, дээд хэмжээтэй дүйцүүлж хасаад шийдчихдэг байсан. Энэ нь шударга ёс талаасаа нийцэхгүй, зарим хүмүүс хохироод үлддэг байсан. Одоогийн хуулиар үүнийг шүүгч шийдэх гэж байгаа. Өмнө нь комисс шийдчихдэг байсан. Шүүх харьяа хорих ангиудынхаа 4,000 гаруй хүний материалыг судалж байна. Энэ хүмүүст энэ хөнгөлөлт буюу тэгшитгэлийг хүртээх чиглэлээр эрх зүйн байдал нь дээрдсэн хуулийг хэрэглэнэ.
Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр нь гарчихсан, ял эдэлж байгаа хүмүүсийн үйл, баримтад дүгнэлт хийхгүй. Зөвхөн шинэ хуулийнхаа хүрээнд эрх зүйн байдалд нь дүгнэлт хийгээд шүүхээс ялтны эрх зүйн байдал нь дээрдэж байгаа тохиолдолд бүгдэд нь хөнгөлөлт үзүүлнэ. Энэ ажиллагаа улсын баярын өмнө хийгдэхээр бэлтгэл ажил нь хангагдаж байна.
Яг хэдэн хүн хорихоос суллагдах талаар ялтнуудын ял шийтгэл, зүйл анги, хувь хүний асуудалтай холбоотой учраас тодорхой биш байна” гэсэн юм. | https://ikon.mn/n/11si |
11sj | Италийн мафиуд Германыг хоёр дахь эх орноо болгож эхэлжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/29/2017 14:00:00 |
Италийн Сицили дэх мафийн боссын гэрийн гадаа
Өмнөд Европт эдийн засгийн байдал муудаж, Италийн засгийн газар гэмт хэрэгтэй хатуу тэмцэл явуулах болсон тул Сицилийн мафийн бүлэглэлүүд Германыг зорих болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Германы гэмт хэрэгтэй тэмцэх алба, Италийн санхүүгийн цагдаа нар Германы баруун өмнөд хэсгийн Виллинген-Швеннинген хотод ажиллагаа явуулж, хар тамхи наймаалагч 19 этгээдийг 4 сая еврогийн үнэ бүхий хар тамхи, бэлэн мөнгөний хамт баривчилсан байна.
Тэд Германы хамгийн баян муж болох Баден-Вюртембергийн Роттвейл, Штутгарт хотуудад төвлөрөн ажиллаж байжээ.
Мафийнхан Албаниас Герман руу их хэмжээний марихуан, кокайн тээвэрлэж, олсон мөнгөө орон нутгийн баар, дэлгүүрүүдэд хүчээр байрлуулсан бооцоот тоглоомын машинуудаар угаадаг байсныг Италийн цагдаа илрүүлсэн юм.
2016 оны тавдугаар сард бооцоот тоглоомын автомат машин суурилуулахыг зөвшөөрөөгүй баар руу мафийнхан машинаас гал нээсэн хэрэг гарч байв. Тэднийг Сицилийн Палермод төвтэй Мондиногийн бүлэглэл болохыг цагдаа нар илрүүлсэн байна.
Мөн Италийн хамгийн том мафи болох Коза Ностра Германд үйл ажиллагаагаа эхэлсэн гэж мөрдөгчид дүгнэж байгаа юм.
1990 оноос хойш Сицилид 4,000 орчим мафийн гишүүн баривчлагдсан тухай Италийн дотоод хэргийн яамны тайланд өгүүлжээ. Мафийнхны гол бизнес нь Сицилийн барилгын зах зээл байсан бол сүүлийн жилүүдэд уналтад орж, орлого нь буурсан байна. 2007 оноос хойш барилгын салбарын орлого 90 хувь буурсан гэж Италийн барилгын холбооны тоо баримтад дурджээ.
Хамгаалалтын мөнгөө төлж чадахаа больсон Сицилийн жижиг бизнес эрхлэгчид цагдаад мафийнхныг мэдээлэх нь бас нэмэгдсэн байна. Германд зохион байгуулсан ажиллагааг Италийн талаас удирдсан Жюзеппе Кампобассо “Италийн мафийнхан, тэр дотроо хүчирхэг Калабриагийн Ндрагента хүртэл сүүлийн жилүүдэд Германд хөрөнгө оруулах болсон. Европын хууль ёсны компаниудын нэгэн адил, тэд ч Германаас асар их ашиг олдог болоод байна” гэж хэвлэлд ярьжээ.
Тэр “Италичууд Англи, АНУ гээд дэлхийн янз бүрийн орнууд руу шилжин нүүдэллэж байна. Харамсалтай нь бид маш олон гэмт хэрэгтнүүдийг экспортлодог боллоо. Тэд Сицилид хямралтай тулгарсан байгаа. Тэдний зарим нь аяны цүнхээ үүрээд шууд Германыг зорьж байна. Германд тэд дороо ажил олж, ашигтай ажиллаж эхэлсэн” хэмээн ярьсан байна.
Үүний үр дүнд Герман улс Италийн дараа орох Европын хамгийн том мафийн үүр уурхай болоод байгааг энэ талаар судалж, ном бичиж байсан сэтгүүлч Петра Рески өгүүлжээ.
Мафийнхны төвлөрөөд байгаа Баден-Вюртемберг муж нь гадаадад хөдөлмөр эрхлэх хөтөлбөрийн дагуу 1950, 60, 70-аад онд ирж суурьшсан италичууд олонтой газар юм. 2015 онд хийсэн мөрдлөгийн тайланд өгүүлснээр өнөөдрийн Сицилийн хамгийн том мафи гэгддэг Ндрагента Германы Лэйпциг, Дрезден, Баден-Баден, Кассел, Мюнхен, Мюнстер хотуудад 20 орчим компани, 30-аад ресторан ажиллуулж олсон 100 сая еврогоо Эрфурт хотод төвлөрүүлэн угаадаг нь тогтоогджээ.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/11sj |
11sk | Долоодугаар сарын 7-н АМРАЛТЫН ӨДӨР | А.Төгөлдөр, iKon.mn | 06/29/2017 14:01:00 |
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт долоодугаар сарын 7-ны Баасан гарагт явагдахаар товлогдоод байгаа билээ.
Хоёр дахь шатны санал хураалт учраас Баасан гараг амралтын өдөр үү, ажлын өдөр үү гэдэгт иргэд эргэлзэж байгаа. Энэ талаар Сонгуулийн ерөнхий Хорооноос тодрууллаа.
Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч "Хоёр дахь шатны санал хураалтын өдөр долоодугаар сарын 7-н амралтын өдөр байна" гэв.
Мөн нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.
Тиймээс долоодугаар сарын 7-ны Баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. | https://ikon.mn/n/11sk |
11sl | Наадмын тасалбарыг онлайнаар ХУДАЛДААЛАХГҮЙ | Г.Мөрөн, iKon.mn | 06/29/2017 14:17:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр Шадар сайдын өрөөнд хуралдлаа.
Хуралдаанаар Баяр наадмын нээлтийн тасалбарыг долоодугаар сарын 8-наас 10-ны хооронд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалахаар шийдвэрлэжээ.
Энэ жил тасалбарыг онлайнаар худалдаалах талаар яригдаж байсан боловч больсон байна. Одоогоор тасалбарын үнэ тодорхойгүй байгаа юм. | https://ikon.mn/n/11sl |
11sm | FREE MARKET ACADEMY 2017 нийгэм, эдийн засгийн суурь мэдлэг олгох сургалт эхлэхэд бэлэн боллоо! | ikon.mn | 06/29/2017 14:33:00 |
Торгоны Зам Сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг FREE MARKET ACADEMY 2017 чөлөөт нийгэм, эдийн засгийн суурь мэдлэг олгох сургалт эхлэхэд бэлэн боллоо!
Та байгалийн үзэсгэлэнт газар, тав тухтай орчинд шинийг санаачлагч, манлайлагч, энтрэпренёр залуусын хамт чөлөөт эдийн засгийн тухай үндсэн суурь зарчмуудын талаар цэгцтэй мэдээллийг авахыг хүсвэл манай 4 хоногийн вакумжуулсан сургалтад https://goo.gl/b283pG линкээр зургаадугаар сарын 30-ны 15 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.
Сургалт нь 4 хоног Говь Ресорт амралтын цогцолборт (gdeluxe.mn) явагдах бөгөөд ярилцлага, мэтгэлцээн, оролцооны бусад аргуудад түшиглэсэн чөлөөт зах зээлийн суурь зарчим буюу бизнес эрхлэгчдийн хувьд нэн чухал суурь нь болох зах зээлийн мөн чанар, нийгэм, эдийн засаг, улс төрийн цогц мэдлэгийг энгийнээр цэгцтэй ойлгох боломж бөгөөд энэ жилийн хөтөлбөр залуу энтрэпрэнёруудын хэрэгцээ, шаардлагад тулгуурласнаараа онцлог юм.
Хөтөлбөрийг олон улсын нэрт эдийн засагч, философич Хонолулу дахь Хавайн Их Сургуулийн Эдийн Засаг, Бизнесийн Төвийн захирал, Хувь Хүний Эрх Чөлөөний Олон Улсын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кэн Скүүлэнд, TFT Events-г үүсгэн байгуулагч, эдийн засагч, багш Ли Скүүлэнд нар удирдах ба Философич, доктор Б.Батчулуун, Торгоны Зам Сангийн гүйцэтгэх захирал М.Халиунбат болон сангийн бусад судлаачид хамтран явуулна.
Энэ жил Торгоны Зам Сан олон улсад алдартай Атлас Нетворктой хамтарч ажиллаж байгаа тул сургалтад хамрагдах хүсэлтэй залууст нийт сургалтын төлбөрийн зардлаас (400,000 төгрөг) -с 60 хувийн тэтгэлэг олгож ердөө (160,000 төгрөгөөр) суралцах боломж өгч байгаагаараа онцлог юм.
Зөвхөн түрүүлж бүртгүүлсэн 25 хүн тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд цөөхөн суудал үлдсэнийг анхааран амжиж бүртгүүлээрэй!
Бүртгэл зургаадугаар сарын 30-ны 15 цагт дуусна.
Хэзээ: 7 дугаар сарын 1-4 хооронд
Хаана: Gobi Deluxe амралтын газар (gdeluxe.mn)
Facebook: Торгоны Зам Сан
www.freemarket.mn
Утас: 88183885, 88118112
| https://ikon.mn/n/11sm |
11sn | 22 залуу боловсон хүчин Японд ҮНЭГҮЙ суралцах эрх нээгдлээ | С.Бадрал, iKon.mn | 06/29/2017 14:36:00 |
Япон улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөр Монгол Улсын ирээдүй болсон төрийн албан хаагч, залуу боловсон хүчинг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах зардлыг олгодог юм.Өнөөдөр ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил 22 залуу боловсон хүчин Япон улсад үнэ төлбөргүй суралцах эрх нээгдэв.
2001 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 280 залуу боловсон хүчин суралцаж эх орондоо эргэн ирж ажиллаж байна. Эдгээр суралцагсад төрийн захиргааны байгууллагууд, Монгол банк зэрэг олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн онцлог нь хувийн хэвшилд ажиллаж байгаа Япон хэлтэй залуусыг хамруулахаар болсон.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Япон улс хамгийн их дэмжлэгийг тууштай үзүүлсээр ирсэн юм.
Эх сурвалж: Сангийн яам | https://ikon.mn/n/11sn |
11so | ФОТО: Төв талбайн өмнө 200 автомашины ЗОГСООЛтой боллоо | ikon.mn | 06/29/2017 14:55:00 |
Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоолын нээлт өнөөдөр боллоо.
Зам талбайн ажлын хүрээнд 6,650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг ийнхүү хүлээлгэн өгч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай мэргэжлийн байгууллагууд судалгаа хийгээд Улаанбаатар хотод авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой 70 орчим байршил байгааг тогтоосон.
Эдгээр байршилд ил болон далд зогсоол барьж байгуулснаар нийслэлийн түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн юм.
Сүхбаатарын талбайн өмнөх энэ хэсгийг ямар хэлбэрээр ашиглах вэ гэдэг асуудал олон жил маргаантай явж ирсэн.
Үүнийг хотын удирдлагууд хэлэлцээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дахин тохижуулж, авто зогсоолын хэлбэрээр ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн.
Энэ зогсоолын ажлыг маш богино хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн “ЭСТО” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11so |
11sp | Сибирийн нэгэн дунд сургуулийг энэ жил ганц сурагч төгсжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/29/2017 15:14:00 |
Москвагаас зүүн зүгт 4,300 км зайнд оршдог Сибирийн Красноярск мужийн Рудиное хэмээх жижигхэн тосгонд саяхан нэгэн сонирхолтой төгсөлтийн баяр болжээ.
Тосгоны сургуулийг энэ жил ердөө ганц охин төгсөж байгаа бөгөөд тэр 13 багшийнхаа хамт дурсгалын зураг татуулж, баяраа тэмдэглэсэн байна. Төгсөгч Лера Горбуновагийн анги уг нь 10 хүүхэдтэй байснаа хоёр жилийн өмнөөс эрс цөөрч эхэлжээ. Зарим нь коллежид орж, зарим нь мэргэжлийн сургуулиудад шилжсэнээр Лера ганцаар ангидаа үлдсэн байна.
Эхэндээ тэр ангид ганцаараа сууж, багшийнхаа асуулт бүрд хариулах нь эвгүй байсан гэнэ. Нийт 15 хичээлд ганцаарчилсан байдлаар суудаг байжээ.
Гэхдээ энэ байдал нь сайнаар нөлөөлж, Лера бүх хичээлдээ сайжран, гэрийн даалгавар бүрээ алдалгүй хийхээс өөр аргагүй байсан гэнэ.
Одоо Лера хуульч болохоор Эрхүүгийн их сургуульд шалгуулж байгаа. “Би хүмүүсийг хамгаалдаг хүн болох хүсэлтэй” хэмээн Рудиное тосгоны сургуулийн цорын ганц төгсөгч ярьж байна.
Рудиное тосгон нийтдээ 600 оршин суугчтай. Хоосорсон сургуулиуд Оросын алслагдсан бүс нутгуудад хэвийн үзэгдэл юм. Тэдний зарим нь хаалгаа барихад хүрдэг. Зарим сурагчид хөрш тосгонуудын сургуульд суралцах тохиолдол элбэг байдаг ажээ.
Эх сурвалж: Russia Beyond The Headlines
| https://ikon.mn/n/11sp |
11sq | ЗӨВЛӨГӨӨ: Зөөлөрсөн тарвасан дотор этилийн хий үүссэн байдаг | ikon.mn | 06/29/2017 15:19:00 | БНХАУ-д хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс хордлого гарч байгаа.
Иймээс халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалагдаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд анхаарууллаа.
ТАРВАСЫГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?
| https://ikon.mn/n/11sq |
11sr | СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл, Архангай, Булган аймгийн нутгаар усархаг ААДАР бороо орно | ikon.mn | 06/29/2017 15:38:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа Хөвсгөл, Архангай аймгийн нутаг, Булган аймгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зургаадугаар сарын 29-ний 20:00 цагаас 30-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.
2017 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7 дугаар сарын 1-2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
4-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
2-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус.
Говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус.
Бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст бүгчим халуун хэвээр байна.
Эх сурвалж: ЦУОШГ | https://ikon.mn/n/11sr |
11ss | МУИС-ийн бакалаврын ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН хугацаанд өөрчлөлт орлоо | ikon.mn | 06/29/2017 15:47:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд дараах өөрчлөлт орлоо. Үүнд.
Орон нутгийн элсэлтийн бүртгэлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн /салбар сургуулиар гаргана.
Орон нутагт элсэх эрх олгох үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас 07 дугаар сарын 02-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдана.
Орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсоноос хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.
Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах тул элсэх эрх баталгаажуулах 1 багц цагийн төлбөрийг авахгүй.
Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр элсэлт түр зогсоно гэж МУИС-иас мэдээллээ.
| https://ikon.mn/n/11ss |
11st | Монгол цустай, “Иванушки International” хамтлагийн дуучин асан Олег Яковлев нас баржээ | Р.Төмөр, ikon.mn | 06/29/2017 16:02:00 |
Зүүн гар талынх нь Олег Яковлев
Оросын “Иванушки International” хамтлагийн дуучин асан Олег Жамсараевич Яковлев өнөө өглөө өвчний улмаас нас баржээ. Дуучны үхлийн талаар түүний салсан эхнэр Александра Куцевол мэдээлсэн байна.
Өчигдөр түүнийг уушгины хурц үрэвслийн улмаас эрчимт эмчилгээнд шилжсэн тухай РИА Новости мэдээлж байсан юм.
Яковлев 1998 онд Игорь Сорин хамтлагаасаа гарсны дараа “Иванушки International” хамтлагтай нэгдсэн. Түүний анхны дуу “Тополиный Пух” тус хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг болсон юм.
Хамтлагаа орхисноос хойш нэг жилийн дараа 2012 онд Яковлев ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна.
Яковлев 1969 онд тухайн үеийн БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Нэгдүгээр ангиа төгссөний дараа эцэг, эхийн хамт ЗХУ руу шилжсэн юм.
Дуучны эх нь Орос хэлний багш Буриад эмэгтэй байсан бол эцэг нь Узбек хүн байжээ. Эх нь Буддын шашинтай, эцэг нь муслим байсан бөгөөд харин Яковлев өөрөө үнэн алдартны шашинтан байсан гэдэг.
Эх сурвалж: Русская Планета
| https://ikon.mn/n/11st |
11su | Хавдрын шинэ эмчилгээ нэвтрүүлсэн залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ | President.mn | 06/29/2017 16:29:00 |
Гэрэл зургийг Mpa.mn
Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо.
Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг нэвтрүүлж, молекул генетикийн чиглэлээр хийгдэх хавдрын судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Баярсайханы Энхжаргалд шилдэг залуу эмчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Шагнал гардуулсны дараар тэрээр хэлсэн үгэндээ:
“Шилдэг залуу эмчид шагнал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг залуу эмч Б.Энхжаргалын онцгой амжилтыг үнэлэн хүртээлээ.
Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн хавдрын шинэ төрлийн эмчилгээ, судалгаагаараа анагаах ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул тэрээр энэ шагналыг хүртэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн шилдэг залуу эмч нарын маань гаргасан амжилт, бүтээл Монгол Улсын анагаахын шинжлэх ухааны салбарт цаашдаа үнэтэй жишиг болж тогтдогоороо чухал ач холбогдолтой байдаг. Үүгээрээ түүхэн ач холбогдолтой юм.
Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж байгаа эмч нарын дундаас шинэ судалгаа, бүтээл гаргасан эмч нарыг шагнаж байгаа нь тэдний зүтгэл бүтээлийг үнэлж байгаа томоохон хэлбэр юм.
Энэ жишиг рүү тэмүүлэх нь анагаахын шинжлэх ухааны салбарынхны нэг хүсэл тэмүүлэл болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмчийн шагнал хүртсэн Б.Энхжаргалд амжилт хүсье. Анагаахын салбарынхан, эмч нартаа сайн сайхныг хүсэн ерөөе” гэв. | https://ikon.mn/n/11su |
11sv | Samsung Таныг Монгол дахь анхны Exclusive төвийн нээлтэндээ урьж байна! | СУРТАЛЧИЛГАА | 06/30/2017 08:59:00 | Samsung компани таныг анхны Exclusive төвийн нээлтийн үйл ажилгаандаа урьж байна. Тус төв нь УБ хотын төвд Баруун 4 зам, Макс Молл төвийн 4-р давхарт байрлаж байна.
Бараа бүтээгдэхүүнүүд 7-р сарын 01-ний өдрөөс зарагдаж эхэлнэ. Харин албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 7-р сарын 2-ны өдрийн 12 цагаас эхлэх бөгөөд энэ үеэр Та бүхнийг хөгжилтэй тоглоом, гарын бэлэг, LED Full HD TV зурагт болон Gear S3 ухаалаг 3 ширхэг цагны хонжворт сугалаа хүлээж байна. Мөн Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Samsung компани нь Exclusive Төвийн нээлт хийсэн өдрөөс хойш эхний 7 хоногт багтан худалдан авалт хийсэн худалдан авагч нартаа тусгай хямдрал, урамшуулал зарлаж байна.
Samsung Exclusive төвд Samsung Electronics компанийн хамгийн сүүлийн үеийн загварын ухаалаг гар утас, зурагт, суулгадаг гэр ахуйн тоног төхөөрөмж болон оригиналь дагалдах хэрэгслүүдийн худалдаалж байна.
Шинэ Samsung Exclusive төв Samsung-ийн бүтээгдэхүүн бүрийн онцлог шинж чанарыг бүрэн харуулах чадвартай хамгийн сүүлийн үеийн үзүүлэнгийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон.
Exclusive төв маань нийт талбай 125 м2 бөгөөд хэд хэдэн хэсэгт хуваагдсан байгаа.
Үзүүлэнгийн хэсэг:
Тус төвд толилуулсан бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ашиглалтын талаар зөвлөгөө авч болох бөгөөд Samsung брэндийн төрөл бүрийн төхөөрөмжүүдийн хоорондын уялдах ажиллагаатай танилцаж болно.
Үндсэн хэсэг:
Үйлчлүүлэгчид сонирхсон бараа бүтээгдэхүүнээ туршиж үзэж худалдан авах боломжтой.
Засвар үйлчилгээний хэсэг:
Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн тусламж түргэн шуурхай авах боломжтой.
Exclusive төвд хүрэлцэн ирсэн хүмүүс брендийн бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцаад зогсохгүй өөрсдийн Samsung ухаалаг гар утас болон таблетын үйлдлийн системийг шинэчлэх, хуучин утаснаасаа мэдээллээ шилжүүлэх /хадгалсан утасны дугаар, Медиа файлууд болон апплекэйшн/ мөн утсандаа өөрийн хүссэн тохиргоогоо хийлгэх Smart үйлчилгээг авч үнэ төлбөргүй Galaxy оношлогоо хийлгэх боломжтой.
| https://ikon.mn/n/11sv |
11sw | С.Бадамцэцэг: Ходоодны аливаа өвчнөөс сэргийлэх энгийн арга нь шүлтлэг, зөөлөн ус юм | СУРТАЛЧИЛГАА | 06/30/2017 09:00:00 |
Ходоодонд хүчил ихсэх, улмаар тэр нь ходоодны ханыг гэмтээж улайлган, шархлуулж, цаашлаад хүндэрч хавдарт шилжих эх үүслийг тавьдаг байна. Ходоодны хүчиллэгийг саармагжуулах нь ходоодны шархлаа үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Иймд ходоод, хоол боловсруулах замын өвчнөөс сэргийлэхэд бидний хийх эхний алхам нь ходоодны хүчиллэг орчныг саармагжуулах явдал юм. Энэ талаар “Монос” Эм судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Бадамцэцэгтэй ярилцлаа.
- Юуны өмнө та ходоодны өвчин юунаас болж үүсдэг, үүнд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн талаар ярьж өгөөч?
- Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин нь олон шалтгаантай байдаг ба үндсэн хоёр хүчин зүйл нь ходоодны хүчиллэг ихсэлт ба халдвар гэж үздэг.
Ходооды өвчин, тэр дундаа ходоодны архаг үрэвсэл үүсэх гол шалтгаан нь халдвар буюу хеликобактер пилори юм. Ходоодны архаг үрэвслийн 80-90% нь хеликобактераар үүсгэгддэг гэсэн судалгаа бий. Ходоодны хүчиллэг ихсэлтэд нөлөөлөх хүчин зүйлд уураг ихтэй хоол хүнсний хэрэглээг оруулж болно.
Монголчууд эрт дээр үеэсээ эрс тэс уур амьсгал, нүүдэлчин соёлдоо тааруулаад махан болоод хүнд хоол хүнс хэрэглээд заншчихсан байдаг. Гэтэл одоо суурин хэв шинжид шилжчихээр уламжлалт хоол хүнс маань тохиромжгүй болж байна. Ходоодны хүчиллэг хэт ихэсвэл ходоодны ханыг бүрхэж байдаг салстыг гэмтээж ходоодны эд эсийг цочроодог. Цаашлаад үрэвсэл, шархлаа, улайлт үүсэх үндэс болж байгаа юм.
Үүнээс гадна хеликобактерийн өсөлт нь ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлж, эргээд хүчиллэг орчин нь тухайн бактерийн өсч үржих таатай нөхцөл болдог.
- Ходоодны хүчиллэг орчин гэж юу юм бэ. Гол төлөв юунаас болж үүсдэг юм бэ?
- Ходоодны их бие хэсэгт байрлах булчирхай буюу ходоодны ханын эсээс ялгарах давсны хүчил нь маш хүчтэй хүчиллэг (pH=1-2) шинжтэй тул ходоодыг хүчиллэг орчинтой болгоно.
Хэдий их хэмжээний уураг, тос өөх ихтэй хоол хүнс идээд байх тусам их хэмжээний ходоодны хүчил ялгарч эхэлдэг гэж энгийнээр тайлбарлаж болно л доо. Учир нь мах, өндөг зэрэг уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахад ходоодны хүчил их хэмжээгээр ялгарах шаардлагатай болдог.
Үүнээс гадна манайхны нэг муу дадал зуршил байна. Үүнд даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн хоол амтлагчууд, архи согтууруулах ундаа, тамхи зэрэгийг хэрэглэхээр ходоодны хүчиллэгийг нэмэгдүүллэг.
Ингэснээр ходоод, хоол боловсруулах замын эрхтнүүд маань өвчлөх нөхцөл бүрддэг.
- Ходоодны хүчил ихсэх нь элдэв өвчний суурь болдог юм байна. Тэгвэл энэ хүчил ихсэж байгааг яаж мэдэх вэ?
- Хамгийн энгийн жишээ бол цээж хорсох, хүчиллэгээр хэхрэх, аюулхайд хүнд оргих зэрэг энгийн шинж тэмдгүүд байна.
- Тэгвэл ходоодны хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх хоол хүнс бий юу?
- Ер нь монголчуудын маань өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс нь ходоодны хүчиллэгийг ихэсгэх хандлагатай байна.
Гэтэл оронд нь бууцай, салатны навч, байцаа, хулуу, чинжүү гэх зэрэг ногоон навчтай ургамлууд хэрэглэж заншвал хүчиллэгийг тэнцвэржүүлэх үр ашигтай юм шүү дээ. Үүн дээр онцгойлон хэлэхэд, манайхан ходоодныхоо хүчил багасгахын тулд ус сайн ууж хэвших хэрэгтэй. Ус маань хүчил шүлтийн тэнцвэрт байдалд оршиж байдаг.
Гэхдээ усаа уухын өмнө тухай усны савлагаан дээрх pH буюу хүчиллэгийн хэмжээг харах хэрэгтэй. Ихэнх усны хүчиллэг pH нь 5-7-ын хооронд хэлбэлздэг. pH нь 1 рүү ойртох тусам хүчиллэг байна гэсэн үг. Харин 14-т ойртох тусам шүлтлэг байна гэж ойлгож болно. Хүчил шүлтийн саармаг буюу тэнцвэртэй хэмжээ нь 7 юм.
Тэгэхээр саармаг буюу шүлтлэг илүүтэй ус хэрэглэвэл ходоодны хүчиллэгийг тэнцвэржүүлж, бас бодисын солилцоогоо идэвхжүүлж байна гэсэн үг юм.
- Ингэхэд, “Монос Хүнс” компанийн үйлдвэрлэдэг “Экос ус”-ны хүчил шүлтний саармаг чанар нь 8,5 гэж тэмдэглэгдсэн байна лээ. Энэ маань юу гэсэн тэмдэглэгээ юм бэ?
- Хүчил, шүлтлэгийн хэмжээ буюу pH нь 8.5 байна гэдэг нь илүү шүлтлэг, илүү зөөлөн ус гэсэн үг л дээ.
Ходоодны хүчиллэг өндөр байхад шүлтлэг ус уувал саармагжаад ходоодны орчин тэнцвэржиж байна гэж хэлж болно. Үүнээс гадна “Экос” ус найрлагандаа маш олон төрлийн эрдэс агуулдаг. Ер нь дэлхий нийтээр шүлтлэг усыг техникийн тусламжтайгаар ионжуулах аргаар гаргаж авдаг.
Харин манай Монос Хүнс компани Монгол түмний эртнээс уламжилж ирсэн хужир ашиглан шүлтлэгжүүлээд шүлтлэг зөөлөн ус гэж гаргаж ирсэн.
Үүнээс гадна давхар ач холбогдол нь хүний биед дутагдсан бусад эрдсүүдийг нөхөж авах, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалах давуу талтай.
- "Экос" ус ууснаар ходоодны өвчлөл, хеликобактерийн халдвараар өвдөхгүй байх боломжтой юу?
- Ходоодны хүчил ихсээд байвал хеликобактер үржих таатай орчин бүрддэг.
Ялангуяа, Монголчуудын дунд хеликобактерийн халдвар, тархалт өндөр байдаг. Ходоодны хүчиллэгээ тэнцвэржүүлээд байвал хеликобактер өсч үржих чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Иймд тухайн хүн маань хеликобактерийн халдвар авсан бол түүнийгээ эмчлэх, ходоодныхоо орчныг хэтэрхий хүчиллэг биш, тэнцвэрт байдалд оруулж байх хэрэгтэй.
Бас эрүүл зөв хооллолттой, хорт зуршилгүй, архи ууж, тамхи татахгүй байвал хэн бүхэн эрүүл байх боломжтой.
- Ходоодны хүчил шүлтээ тэнцвэржүүлж, ходоодны элдэв өвчлөлөөс сэргийлэхийн тулд энэ усыг яаж уух вэ. Өглөө өлөн элгэн дээрээ уувал сайн уу?
- Манайхны дунд ихэнхдээ өдөржин ажил дээрээ хоосон суучихаад орой гэртээ ирээд гэнэт их хоол идээд унтаад өгдөг.
Хоол идэнгүүтээ унтвал ходоод тухайн хоолоо боловсруулахын тулд асар их хүчил ялгаруулна, гэтэл тухайн хүн маань хэвтээ байрлалд байгаа болохоор дутуу боловсорсон хоол өнөөх хүчлийнхээ хамт хоол боловсруулах замд үлддэг. Иймд өглөө эрт босонгуутаа ус ууж занших хэрэгтэй. Ингэснээр ходоод гэдсээ цэвэрлэж байна гэж ойлгож болно.
Ялангуяа, “Экос” зөөлөн усыг өглөө өлөн элгэн дээрээ уувал та ходоодныхоо хүчил шүлтийг тэнцвэржүүлж байна гэсэн үг юм.
- Сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
- Нийт уншигчдадаа хандаж хэлэхэд амьдралын эрүүл дадал хэвшлийг өдөр тутамдаа хэвшүүлээрэй.
Өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй, усны зөв хэрэглээтэй, хоол хүнсний эрүүл дадал хэрэглээтэй байгаарай гэж зөвлөе. Мөн Моносын үйлдвэрлэсэн Экос зөөлөн усыг авч хэрэлгэлхийг хүсвэл Монос эмийн сан болон бусад эмийн сангуудаас авч болно.
| https://ikon.mn/n/11sw |
11sx | ФОТО: Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилт | ikon.mn | 06/29/2017 17:02:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтийг хийлээ.
Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 м2 чулуун зам хийж, авто замыг өргөтгөн тусгай зориулалтын 6, энгийн 60 автомашины зогсоол бий болгожээ. Мөн 2,030 м2 газарт ногоон байгууламж, 181 м талбайд хайлаас, 780 м2 газарт явган зам тавьж, 32 цэгт гэрэлтүүлэг, амрах талбай бүхий тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гаднах талбайд ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн эмнэлэг бол бидний энэ жилийн 4 дэх ажил.
Тун удахгүй ГССҮТ-ийн гаднах талбайн тохижилтын ажил дуусч, нээлтийг хийх болно.
Ирэх намар бид Хавдар судлалын үндэсний төвийн гаднах талбайг иж бүрэн тохижуулж дуусна.
Ерөнхийдөө 2017 онд томоохон 6 эмнэлгийн гаднах тохижилтыг иж бүрнээр хийж байгаа юм. Ийнхүү эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд таатай орчинг бүрдүүлж, уур бухимдалгүйгээр эрүүл мэндийн тусламж авах боломж бүрдүүлж байна” гэв.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11sx |
11sy | Канадын мэргэн бууч дэлхийн дээд амжилтыг тогтоосон нь улс төрчдийн дунд маргаан дэгдээжээ | Р.Төмөр, ikon.mn | 06/29/2017 17:09:00 |
Өнгөрсөн долоо хоногт Иракт үүрэг гүйцэтгэж байгаа Канадын цэргийн алба хаагч 3,540 метрийн зайнаас Исламын улс бүлэглэлийн гишүүнийг буудаж хөнөөсөн тухай тус улсын батлан хамгаалах яам зарласан юм.
Тэр үүгээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Өмнө нь 2009 онд Британий мэргэн буучийн километр гаруй зайнаас Талибаны дайчныг буудаж хөнөөсөн түүх дээд амжилтыг эзэмшиж байсан юм.
Мэргэн бууч нь Канадын терроризмтай тэмцэх элит бүлгийн гишүүн байжээ. Уг үйл явдал өнгөрсөн сард болж, Иракийн цэргүүд рүү Исламын улс бүлэглэлийн дайчин гэнэдүүлж довтлохоор бэлдэж байгааг мэдээлсний дараа буудсан юм.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо энэхүү амжилтыг тэмдэглэх ёстой үйл явдал гэж ярьсан нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулгарсан байна. 2015 онд Трюдогийн удирдсан Либерал намынхан сонгуульд ялахдаа Ирак дахь Канадын цэргийн ажиллагааг зогсооно хэмээн амлаж байсан юм.
Эрх мэдлийг авсныхаа дараа Жастин Трюдо Канадын зургаан сөнөөгч онгоцыг эргүүлэн татаж, оронд нь тусгай хүчний 200 дайчныг Ирак, Курдын цэргүүдэд туслуулахаар илгээжээ.
Ингэхдээ Канад цэргүүд хэзээ ч бусдын эсрэг түрүүлж буудахгүй, хэрвээ бусдын амийг аврахаар байвал л түрүүлж буудна гэж тайлбарлаж байв. Харин Трюдогийн саяын мэдэгдлийн дараа сөрөг хүчнийхэн түүнд захиа илгээж, сонгуулийн үед баримталж байсан бодлогоосоо ухарсан эсэхэд тайлбар хүссэн байна. Ерөнхий сайд энэ үед “ямар ч шалтгаанаар хүн хүнээ алах явдлыг баяр болгон тэмдэглэх нь миний үнэт зүйлд нийцэхгүй” хэмээн өмнө хэлсэн үгнээсээ буцжээ. Гэхдээ тэр Канадчуудын Иракт гүйцэтгэж байгаа үүрэг зөвхөн хамгаалах шинж чанартай гэдгийг бататган хэлсэн байна.
Хэдхэн хоногийн дараа Канадын Иракт илгээсэн цэргийн алба хаах хугацаа дуусах гэж байгаа. Либерал засгийн газар удахгүй Иракаас цэргээ татах, эсвэл хугацааг нь сунгахаа шийдэх юм. Энэ шийдвэр нь Жастин Трюдогийн амлалтыг шалгах том сорилт болохоор байна.
Эх сурвалж: The Guardian
| https://ikon.mn/n/11sy |
11t | Засаг дарга асан Д.Чандманийг цагаатгалаа | Н.Дэлгэр | 11/07/2013 08:15:00 |
Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Чандманьд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэв.
Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэрчүүд түүнийг мөнгө завшсан байж болзошгүй гэсэн тайлбар өгсөн байдаг.
Тухайлбал, Дундговь аймгийн 70 жилийн ойн хандиваас хувьдаа хэрэглэсэн гэж иргэд АТГ-т гомдол гаргасан бөгөөд зарим гэрч түүнийг нь баталдаг. Нийслэлийн прокурорын газраас бичсэн яллах дүгнэлтэд түүнийг иргэн Дамдинбалын хандивласан мөнгийг завшсан гэж буруутгасан бөгөөд хохирогчоор нь Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн албыг тооцсон байдаг. Д.Чандмань шүүх хуралд дөрвөн өмгөөлөгч хөлслөн оролцсон юм.
Харин Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Буяннэмэх Д.Чандманийг гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзэн цагаатгалаа. Эл шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, дараагийн шатны шүүхэд хандахаар болоод байгаа гэнэ. | https://ikon.mn/n/11t |
11t0 | ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хурал болно | Г.Мөрөн, iKon.mn | 06/30/2017 08:00:00 |
Төрийн ордонд
09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хурал болно.
Ус сувгийн удирдах газрын Хурлын танхимд
10:00 цагт Улаанбаатар хотын ус хангамжид Японы ард түмний хувь нэмэр сэдэвт өдөрлөг болно.
МАХН-ын байранд
11:00 цагт МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийнэ.
Барилга, Хот Байгуулалтын Яаманд
12:00 цагт 4 аймагт цэвэрлэх байгууламж барих хөрөнгө оруулалтыг шийдэж хамтын ажиллагааны гэрээнд БХБ-ын сайд, Сангийн сайд, АХБ-ны төлөөлөл гарын үсэг зурна.
Автобус базын 1-р нэгтгэлд
15:00 цагт Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандартаар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн ягаан суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. | https://ikon.mn/n/11t0 |
11t1 | Хэрэглэгчдийн анхааралд | СУРТАЛЧИЛГАА | 06/29/2017 17:45:00 |
2017 оны 6 дугаар сарын 28-ны шөнө Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, одоогийн байдлаар нийт 9 аймгийн 125 суманд цахилгаан тасарсан байна (Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү).
Уг гэмтлийн улмаас Архангай аймгийн Чулуут сум, Шивэрт рашаан сувилал, Өвөрхангай аймгийн Бүрд суманд Мобикомын үүрэн холбооны сүлжээнд доголдол үүсээд байна. Манай инженер, техникийн ажилтнууд дээрх байршлуудад сүлжээг хэвийн горимд шилжүүлэхээр шуурхай ажиллаж байна.
Цахилгаан тасарсан бусад байршлуудад буюу 9 аймгийн 123 сумдад Мобиком Корпорацийн үүрэн холбооны сүлжээ тэжээлийн нөөц эх үүсвэрээр хэвийн ажиллаж байна.
Мобиком Корпораци ХХК
| https://ikon.mn/n/11t1 |
11t2 | Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй ямар байдаг вэ? | A.Жаргал | 06/29/2017 17:33:00 |
Эмэгтэй хүн бүр бүтээгч байдаг. Манлайлагчийг тэд л төрүүлдэг. Эмэгтэй хүн амьдралынхаа бүхий л мөчийг хэн нэгэнд зориулж, зориулсаар л дуусдаг гэвэл хилсдэхгүй биз.
Үнэндээ Сэтгэлзүйн хувьд эмэгтэй хүн зовнил шаналалгүй байна гэж үгүй. Тэд байнга ямар нэг зүйлийг нарийн учиг зангилааг тооцоолон үүсэх эрсдэл, эсвэл зүгээр л санаа зовних олон хувилбараар бодоод амжсан байдаг. Жирэмсэн үед энэ байдал бүр ч илүү хүнд хэлбэр рүү шилждэг. Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх мэт нийгмийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа энэ цаг үед жирэмсэн эмэгтэй бүр жирэмсний хордлого, эрүүл мэндийн хувьд хэцүү төвөгтэй зүйлтэй тулгарах нь хэвийн болсон.
Таны эхнэр жирэмсэн бол та эхнэртэйгээ хүчин чармайлт, зүтгэл гарган харилцаарай. Учир нь бие физиологи, бодисын солилцоо үүн дээр цаг агаар, амьдралын хэв маягаас шалтгаалан сэтгэлзүйн хувьд маш эмзэг болсон байдаг. Хий төсөөлөл, гутрал, өдөр ирэх тусам нэмэгддэг энэ үед тайвшруулах, зөв бодит дүгнэлт бүхий дэмжлэг түүнд хэрэгтэй.
Тэр ийм байдалд байгаа:
Түүний хамаг бие шархирч сульдаж байгаа. Нуруу болон тулгуур эрхтэн сульдаж чилж байгаа.
Хоолны дуршлын өөрчлөлт түүний ходоодыг өвтгөж, хоолноос авах мэдрэмж нь сэвтэж байгаа.
Олон нийтийн газар, агааржуулалтгүй нөхцөлд түүний дотор эвгүй байгаа.
Гомдох уйлах нь элбэг болж байгаа. Халамж дутагдаж байгаа.
Жирэмслэлттэй холбоотой мэдээлэл интернетээс болон ам байдлаар авч сөрөг хэсэгт төвлөрч түгшүүрийн байдалтай байгаа.
Тайван тухтай байхыг хичээх боловч нэг л болж өгөхгүй байгаа.
Жирэмсэн эхнэрээ ойлгоорой
Түүнд тусламж хэрэгтэй байгаа. Тэр хэлэхгүй байж болох юм. Бяцхан санаачлагатай хандахад л хангалттай.
Түүнд уух витамин, үзлэгийн хуваарь, Хяналтын шинжилгээнүүд гэх мэт зовних асуудал их учир цаг мөч бүр хамт байгаарай.
Ажлын бус цагаар эхнэрийнхээ нурууг барьж өгөх, Амт үнэрт мэдрэг болж дуршилгүй болсон байгаа түүнд амттай хоол хийж өгөөрэй.
Бодол санааг нь сонсож, аялан дагаж учирч буй бэрхшээлийн амархан чадна гэдгийг итгүүлж зоригжуулах хүн нь мэдээж эр нөхөр нь
Эцэст нь жирэмсний хяналтад орох гэж буй эмэгтэй танд зөвлөхөд:
Хяналтын шинжилгээнүүдийг та боломжоосоо шалтгаалаад хаана ч хийлгэж болно.
Хяналтад эрт орох тусам сэтгэл амар байх тул эртхэн хяналтдаа ороорой
Хэн нэгний зөвлөсөн сайн гэсэн эм бэлдмэлийг бүү сонгон хэрэглээрэй. Аль болох эмчийн зөвлөгөөг эрхэм болгоорой.
Улсын үйлчилгээ бүхий эмнэлгийг голчлох. Төлбөртэй үйлчилгээ бүр сайн байдаггүй.
Ажил, амралтын цагаа зөв зохицуулж амарч байх хэрэгтэй.
Жирэмсэн үед сэтгэлзүйн тогтвортой байдлыг хэрхэн бий болгох вэ?
Өдөр бүр хөтөлбөртэй, амьдралаа солонгоруулаарай.
Жирэмсэн л бол их иддэг гэсэн ташаа ойлголтоос татгалзаж эрүүл хүнс сонгож дасгал хөдөлгөөнийг эрхэмлээрэй. Сошиал хэрэглээ таны түгшүүр, төсөөлөн бодохуйг дэмжих тул та илүү зөв дээр төвлөрөөрэй. Сошиал группд элсэж мэдээлэл солилцох нь нэг талаар хэрэгтэй ч нөгөө талаас стресстэх байдал гарна. Бусдад тулгарч буй асуудлыг хуваалцахад та хэр бэлэн хүн бэ? Энэ талаар бодоод үзээрэй.
Жирэмсний сургалтанд хамрагдаарай. Тэнд шинжлэх ухаанд суурилсан, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой мэдээллийг, мэдлэгийг өгөх тул зовинол тээсээр төрөх хугацаагаа угтахаас өмнө эмчийн зөвлөгөө, эмчийн хяналтыг эрхэмлээрэй. | https://ikon.mn/n/11t2 |
11t3 | Төсвийн Ерөнхийлөн захирагч 41 хүний 11 нь зөрчил гаргажээ | Б.Төгөлдөр | 06/30/2017 08:19:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Санхүүгийн нэгдсэн тайланг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Танилцуулгад Засгийн газарт 31.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 24.8 их наяд төгрөгийн өр төлбөр байна. Нийт өр төлбөрт аж ахуй нэгжүүдийн 7.6 их наяд төгрөгийн өр багтаж байгаа болно. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр орлого, тусламж 5.8 их наяд төгрөгт хүрч, 100 гаруй хувийн биелэлттэй гарсан байна.
Харин 9.5 их наяд төгрөгт хүрч 95 хувийн биелэлттэй гарсан байна. Нийт зардлын 1 их наяд 43.2 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулжээ. Хүүгийн зардалд 926.3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Орон нутгаас 2 их наяд 330.4 тэрбум төгрөг зарцуулсан гэж дурдав.
Түүний дараа Үндэсний аудитын газраас дүнгээ танилцуулсан бөгөөд Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн гүйцэтгэл 5.8 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 405.9 тэрбум төгрөгөөр давсан. Энэ нь зэсийн үнэ өссөн, экспортын биет хэмжээ нэмэгдсэн, татварын өрийн үлдэгдэл буурсан зэрэг хүчин зүйл нөлөөлсөн.
Төсвийн хөрөнгө оруулалтаар 17 сургуулийн барилга өргөтгөл, зургаан дотуур байрны засвар, 19 цэцэрлэг, 18 эмнэлэг өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын гурван шугам, дөрвөн дэд станц 176.6 км авто зам ашиглалтад оржээ. Улсын төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнээс 683.3 тэрбум төгрөг.орон нутгийн төсөв 92.8 тэрбум төгрөг, хүний хөгжил сангийн алдагдал 24.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан. Нийт алдагдал ДНБ-ний 15.3 хувьтай тэнцэж байна” хэмээсэн.
Ийнхүү танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Өнгөрсөн 2016 оны төсөвт 1.6 их наяд төгрөгийн алдагдал гаргасан байна. Гэтэл ард түмний амьдрал хэцүү байгаа. Төсвийн алдагдалд юу нөлөөлсөн бэ. Сонгуулийн өмнөх хэдэн сард дэндүү замбараагүй зарцуулсан юм биш үү?
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:
-Гол үйл ажиллагаа өмнөх Засгийн газрын буруутай үйлдлээс болсон. Тиймээс хариуцлага тооцох хүндрэлтэй байгаа. Хуулийн байгууллагад хандсан.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Орлого нэмэгдүүлэх боломж байна. Энэ талаар юу хийж байна вэ? Орлого нэмэгдэхгүй бол зарлагаа хасах нь зүйтэй. Төсвийн хүрээний мэдэгдлийг авч үздэг юм уу. Энийг авч үзэхгүй бол бид цаг барж хэлэлцэх шаардлагагүй. Нэг баталж байгаа төсвөө дөрөв, тав өөрчилж байна. Төсвийг олон дахин өөрчилж байгааг юу гэж үзэх вэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Засгийн газар төсвийн орлого нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн менежмент хийж байна. Татвар, гаалийн газарт нэлээд чамбай менежмент хэрэгжиж байгаа. Эдгээр газрын орлого өнгөрсөн оноос 600 гаруй тэрбум төгрөгөөр даваад явж байна. Энэ оны батлагдсан төлөвлөгөө 100 хувь давсан. Төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв батлахдаа мөрдөхгүй байгаа гэдэг шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн алдаанаас болоод хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. 2018 оноос эхлээд бид төсвийн хүрээний мэдэгдлийг баримталж ажиллах болно.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Төсвийг 1.6 их наяд төгрөгийн алдагдалд оруулсан хэн гэдэг төсвийн ерөнхийлөн захирагч дээр хариуцлага тооцох ёстой вэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Төсвийг алдагдалд оруулсан гэх 10 төсвийн ерөнхийлөн захирагч дээр дүгнэлт тавигдсан. Өмнөх Засгийн газрын захирагч нарын үед ихэнх алдаа гарсан байна лээ. Энэ хүмүүс нь 2016 оны сонгуулиар хариуцлага хүлээгээд сонгогдоогүй. Тиймээс одоо байгаа хүмүүст хариуцлага тооцох нь учир дутагдалтай юм.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Хоёр он дамнасан аудитын дүгнэлт мөлгөр орж ирж байна. Өмнө нь Зангад дарга бас л мөлгөр юм оруулж ирээд, бид хэлээд гаргасан. Улсын хэмжээнд сахилга хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Харин сүүлийн зургаан сарын хугацаанд бид засахаар ажиллаж байна. Чойжилсүрэн сайд та төсвийн ерөнхийлөн захирагчийн ихээхэн хувь нь алдаа гаргасан гэх юм. Яг хэдэн хүн алдаа гаргасан юм бэ. Аливаа хариуцлага алдсан асуудал эзэнтэй байх ёстой. Сонгуулийн дараа Засгийн эрх шилжих мөчид төсвөөс хийгдсэн гүйлгээг авч үзсэн үү?
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:
-Нийт 41 төсвийн ерөнхийлөн захирагч бий. Үүний 11-д нь зөрчил гарсан. Тухайлбал, Барилга хот байгуулалтын яам, ТОСК-ын асуудлаар АТГ-д шалгагдаж байгаа. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн улаанбуудайн өглөг зэрэг асуудал бий.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Хариуцлага тооцох тодорхой хэмжээний ажил хийгдсэн. Хөгжлийн банкийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Сая Эдийн засгийн байнгын хороо Монголбанканд шалгалт хийсэн. Шалгалтын дүнд хуулийн байгууллагад хандсан зүйл бий.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Ямар хүнээр төсвөө мануулаад байна аа. Хоноцын сэтгэлтэй, хүний хүнээр төсвөө мануулаад байгаа юм биш үү. Өнгөрсөн оны төсөвт 1.6 их наяд төгрөгийн алдагдал гарсан гэх юм. Тэгсэн атал хариуцлага тооцож байна уу гэхээр байхгүй гэх юм. Маргааш та байнгын хороон дээр алдаа гаргаад байгаа тодорхой жишээ оруулаад ирээч. Өнгөрсөн дөрвөн жил хулгана ална, оготноос сална гэж 400 тэрбум төгрөг батлуулсан. Энэ ажлаа сая батлуулах гэж оруулж ирсэн. “БОИНГ онгоц унагаасан нөхөр Ховд аймагт байдаг. Тэр хүний албан тушаал ахисан гэж сонсогдсон.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:
-Оготнотой тэмцэх 700 гаруй сая төгрөг тавигдсан. Ингэхдээ малчдад мөнгө өгөөд, Мотоциклтой улс цутгаж алдаг байсан. Манай яам энэ асуудлыг арай өөр аргаар тэмцэхээр шийдсэн. Гэхдээ мөнгө тусгаагүй.
Ингээд дээрх асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэв. Ингэхдээ Байнгын хороо тус бүр аудитын дүгнэлтийг хэлэлцэх саналыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гаргалаа. Мөн тэрбээр “Засгийн газар таван төгрөг зарцуул гэж УИХ-аас баталсан бол түүнийг нь зарцуул. Хэрэв цаашид Засгийн газар дураараа мөнгө зараад байх юм бол Монголд төсвийн хариуцлага алдагдана. Та бүхэн хатуу дэглэмээ бариарай" гэв.
| https://ikon.mn/n/11t3 |
11t4 | Дональд Трамп Хойд Солонгосын асуудлыг шийдэх шинэ арга зам боловсруулахыг тушаажээ | Р.Төмөр, ikon.mn | 06/30/2017 08:42:00 |
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө Хойд Солонгосын асуудлыг шийдэх шинэ төлөвлөгөө боловсруулахыг тушаасан байна. Ингэхдээ цэрэг, зэвсгийн хүч ашиглах хувилбарыг оролцуулахыг даалгасан бөгөөд Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болох нь эцсийн бөгөөд цорын ганц зорилго байх ёстой гэжээ.
“Аюул улам бүр бодитой болж байна. Бид өмнөх засаг захиргааны алдааг давтах ёсгүй” гэж Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастер өчигдөр мэдэгдсэн байна.
Тэрээр “Ерөнхийлөгч бидэнд бүх хувилбар, түүний дотор цэрэг, зэвсгийн хүч хэрэглэх боломжийг ч гэсэн тооцох чиглэл өгсөн” гэж тодотгожээ.
Лхагва гарагт АНУ-Хятадын дипломат харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр анхны уулзалт Вашингтон хотод болсон юм. Уг уулзалтын дараа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаах гэсэн хоёр орны хамтын хүчин чармайлт талаар болсныг зарласан.
Макмастер хэвлэлийн хурлын үеэр “Хойд Солонгосын асуудал бол зөвхөн Хойд Солонгос-АНУ-ын асуудал биш, бас Хойд Солонгос-Хятад, Хойд Солонгос-Дэлхий нийтийн асуудал юм” гэж хэлсэн нь уг асуудал дахь Хятадын оролцоо чухал хэвээр болохыг илэрхийлсэн үг болжээ.
Өнгөрсөн сард Пентагоны тэргүүн Жим Мэттис хэлэхдээ Хойд Солонгос цөмийн зэвсэг бүтээх ажлаа эрчимжүүлж байгаа нь тодорхой болсон гээд гэхдээ Пёньянд цохилт өгөх нь хамгийн сүүлийн хувилбар байх болно гэж байв.
Эх сурвалж: South China Morning Post
| https://ikon.mn/n/11t4 |
11t5 | МАН-ын гишүүд хагаралдсан гэдэг нь ердөө л хатгаас гэв | Б.Төгөлдөр | 06/30/2017 08:45:00 |
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор МАН-ын удирдлагууд хоорондоо талцаж, хариуцлага тооцох жигүүр бий болсон гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар нэр холбогдсон зарим хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
-Монгол Улсын Засгийн газрын хувьцааны үнэ унаж байгаа талаар мэдээлж эхэллээ. Энэ бодит мэдээлэл үү?
-Монгол Улсын Засгийн газрын хувьцааны үнэ ханшийн хувьд тодорхой хэмжээнд өөрчлөлт орж байна. Зөвхөн Засгийн газрынх биш. Энэ бол олон түмэнд нээлттэй мэдээлэл. Хүн бүр цахим сайт, хэвлэл мэдээллээс олоод эдгээр мэдээллийг харах боломжтой. Манай аж ахуйн нэгжийн хувьцааны үнэ ханш ч гэсэн тодорхой хэмжээнд буурч байна.
Шадар сайд У.Хүрэлсүх: Нам, бүлгийн хамтарсан хуралдаанаар ам зөрсөн зүйл гараагүй
-Удирдах зөвлөлийн хурал дээр та хоёрыг хоорондоо муудалцсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлнэ үү?
-Би чинь Ерөнхий сайдын удирдлага дор ажиллаж байгаа хүн. Засгийн газар бол кабинетын зарчмаар ажилладаг. Сонгууль болж байна. Ажиглаад байхад сонгууль хар мэдээлэл дунд өрнөж байна. Ямар нэгэн юмыг зохиож, санаанаасаа бичиж байна. Удирдах зөвлөл, бүлгийн хамтарсан хурал болсон. Сонгуулийн үеэр яаж ажиллах, юун дээр алдаж онож байгаагаа аль ч улс төрийн хүчин ярьж дүгнэдэг биз дээ. Түүнээс биш хэл ам гараад, Ерөнхий сайд бид хоёр муудалцаж, янз бүрийн хатуу үг шидэлцсэн зүйл байхгүй.
-Намын даргадаа хариуцлага тооцох асуудлыг хурлын үеэр ярилцсан уу?
-Тийм асуудал яригдаагүй. Хэзээ хариуцлага тооцох вэ гэдэг нь цаг хугацааны хувьд болоогүй байна. Сонгууль дуусаагүй байна. Үр дүн гарах ёстой. Хоёр дахь шатны санал хураалт болох гэж байна.
-Танай нам эхний санал хураалтаар ийм үр дүн хүлээгээгүй биз дээ?
-Сонгуулиар ямар үр дүн гарахыг аль ч нам мэдэхгүй. Сонгууль бол ард түмний сонголт. Би Онцгой байдлын сайдын хувьд гал, ус, сонгууль гурвыг битгий ингэж янз бүрээр ярьж бай гэж хэлдэг дээ.
Ялбал нэг өнцгөөр, ялагдвал өөр өнцгөөр ярих нь байдаг л асуудал
Гэрэл зургийг mpa.mn
-МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн дараа хуралдаж, хариуцлага тооцох талаар ярилцсан. Мөн намын дотор хагарал бий болж, өөр жигүүр байгуулагдлаа гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгнө үү?
-Намайг "Монгол Ардын нам задарлаа гэсэн элдэв яриа тарааж байна" гэх сураг дуулдсан. Бил зургаадугаар сарын 26-ны өдөр өглөө 07:00 цагт саналаа өгчхөөд ажлын шугамаар БНСУ руу яваад өчигдөр /уржигдар/ орой ирлээ. Тиймээс Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцоогүй. Хоёрдугаарт, гадаадад явж байсан учир ямар нэгэн хариуцлагын талаар ярих боломж байгаагүй.
Гуравдугаарт, сонгууль дуусаагүй байна. Дахин санал хураалт явах нь ойлгомжтой болсон. Сонгуулийн санал хураалт дуусаж, эцсийн шийдвэр гараагүй байхад хариуцлагын тухай ярина гэж юу байх вэ. Удирдах зөвлөлийн хурлаар аливаа намд байдаг сонгуулийн дараах санал бодол солилцох, зарим хүний сэтгэл санаа сайнгүй байх зэрэг үйл явц болсон л байх. Ямартай ч гарцаагүй үнэн зүйл бол Удирдах зөвлөлийн хуралдаанд миний бие оролцоогүй. Тиймээс би юу ярих вэ дээ.
Энэ сонгуулийн нэг муухай арга нь хар пиар байлаа. Байдлыг нь ажиглахад гүйцэтгэх ажлыг их эртнээс төлөвлөж зохион байгуулсан элементүүд харагдаад байна. Өмнөх сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гардаг байсан. Харин энэ сонгуульд нэмэгдэж байгаа холын улбаатай маш муу зүйл бол энэ их монтаж, хар зохиол юм. Үүнд үнэхээр харамсаж байна.
Нэр дэвшиж байгаа хүмүүс Монгол төрийн тэргүүн болох гэж байгаа. Багт нь ажиллаж байгаа сэтгүүлчид Монголын төрийн тэргүүнийг сурталчлах ажлыг мартаж болмооргүй юм. Энэ сонгуульд хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хэвлэлээр дамжсан хар пиар. Нөгөө нь гүйцэтгэх ажлын элемент илт ажиглагдаж байна.
-МАХН-тай хамтарч ажиллах талаар яригдаж байна. Ер нь та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна?
-Одоо бүх юм тодорхойгүй байна. Санал дахин авахаар боллоо. Солонгосоос өчигдөр /уржигдар/ ирсэн болохоор нөхцөл байдлыг судалж амжаагүй байна. Баян-Өлгий аймгийн санал хураалттай холбоотой маргаан гарч, түүнийг өнөөдөр дахин тоолж байгаа гэсэн яриа дуулдана лээ. Гэхдээ сонгуулийн үед нэг аймаг, нэг сумын сонгуулийн үр дүн саналын тоо орвонгоор нь эргүүлээд хаячих явдал гардаг л юм.
Баян-Өлгий аймагт тийм юм болсон юм болов уу гэсэн ойлголттой байна. 2004 оны сонгуулиар Д.Дорлигжав.Ч.Авдай багш өрсөлдөх үеэр тийм тохиолдол гарсан байдаг. Увс аймагт 40 дүгээр тойргийн сонгуулийн дүн гарч Д.Дорлигжав 450 орчим санал авч, нэг сумын санал ирээгүй байсан. Бид дүнг 03:00 цаг хүртэл хүлээсэн. 980 саналаар Ч.Авдай багш илүү гарч 40 дүгээр тойргийн дүнг орвонгоор нь эргүүлсэн. Тиймээс Баян-Өлгий аймагт үүнтэй ижил зүйл болсон байх. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо нь эцэслэж олон нийтэд хүргэх ёстой.
-Гурван нэр дэвшигч гурвуулаа 30 гаруй хувийн санал авсан нь сонголтгүй сонгууль гэж яригдахад хүргэж байна?
-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гурван нам гурвуулаа дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ сонгуулийн үр дүнг маш нарийн судалж үзэх хэрэгтэй. Үүгээр ард түмэн нэг зүйл хэлээд байна. Ганцхан эрх барьж байгаа намд биш гурвууланд нь хэлээд байгаа шүү. Үүнд л дүгнэлт хийх хэрэгтэй. Ард түмний сонголт буруу байна гэж байхгүй. Монголд том даргын хайгуул болдог. Ерөнхийлөгч үү, УИХ уу, Засгийн газар уу гээд хайдаг.
Үүн дээр Үндсэн хуулийн Цэц нэмэгддэг. Тэгээд л бидний дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг. Гэхдээ аль нь ч биш. Монгол Улсын хамгийн том дарга бол хоёр сая сонгогчид. Бид дөрвөн жилийн циклээр амьдардаг. Энэ дөрвөн жилийн хугацаанд ард түмэн улсын бүх зүйлийг санал хураалтаар шийддэг. Хаан сонголт гэж нэрлээд байдгийн учир нь тэр. Эцсийн бүх шийдвэрийг тэд гаргадаг.
Тиймээс энэ сонгуулиар би олон, чи цөөн санал авсан эсвэл олонх, сөрөг хүчин байсан гэдэг утгаар биш яагаад ийм дүнтэй гарав гэдэгт улс төрд явж байгаа бүх хүн дүгнэлт хийх хэрэгтэй. Буруу байвал бүгдээрээ өөрсдөөсөө буруугаа хайх хэрэгтэй. Хэн нэгэн муу, хэн нэгэн сайн байна гэж хэлэхээс илүү энэ удаагийн сонгуульд ард түмэн яагаад ийм сонин байдлаар санал өгсөн гэдгийг л бодох хэрэгтэй.
-МАН-ын гишүүд сүүлийн үед дотроо зөрчилдөж байна гэсэн мэдээлэл гарч байна. Түүн дотор таны нэр бас явж байна?
-Тийм зүйл байхгүй. Би М.Энхболд даргатай намынхаа Бага хурал дээр нэр дэвшээд гарч ирж чадаагүй. Үүнээс хойш сарын хугацаа өнгөрөхөд бид хоёр ам мурийсангүй. Харин ч морь уяж байгаа уяач шиг би олон газраар дагаж явлаа. Ийм байхад хэдийдээ муудалцах вэ. МАН сонгуулийн дүнгийн талаар ярих нь зүйн хэрэг. Ялсан ч, ялагдсан ч ярина шүү дээ. Ялбал нэг өнцгөөр, ялагдвал бас нэг өнцгөөр ярих нь байдаг л асуудал. МАН хагаралтай байна гэж гүтгэсэн хар мэдээг олон нийтэд хүргэж, ийм намд дахиж санал өгөөд яадаг юм гэсэн сөрөг ухуулгыг хийж л байгаа байхгүй юу.
-Дахин санал хураалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Үүнийг тааварлах аргагүй зүйл.
-Дахин санал хураалтыг хүчингүй болгохын тулд цагаан хуудас хийе гэсэн давалгаа сошиал ертөнцөд яваад байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Давалгаа биш, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн зарим нэг нь ийм зүйл яриад байгаа юм биш үү. Би ингэж ойлгосон. Ард түмний сонголт, сэтгэл зүйг хүндэлж сурах ёстой. Ялагдчихаад гонгиноод байдгаа болих хэрэгтэй шүү дээ. Ард түмний шийдвэр бол шийдвэр. Замаас нь будилуулж, дахин сонгууль явуулж байж өөрөө Ерөнхийлөгч болох санаатай хүн байж мэднэ шүү.
Тэр хүмүүс дахин санал хураалтыг будилуулах башир арга хэрэглээд эхэлчихсэн нь надад мэдрэгдээд байна. Энэ бол буруу. Ц.Нямдорж Монголын төрийн тэргүүн байх албагүй шүү дээ. Ц.Нямдорж л биш бол өөр хэн ч биш гэж үзэх эрх надад байхгүй. Зарим нэг хүн ингэж бодоод ерөөсөө амраахгүй байна. Сүвлээд, хор хутгаад, хордуулаад, будилаан хутгаад, шантааж хийгээд байна.
-Хэрэв дахин сонгууль болохоор бол Н.Энхбаяр нэр дэвших магадлал бий юү?
-Үүнийг СЕХ шийднэ. Ямар ч тохиолдолд СЕХ сайнаар шийдвэр гаргасан. Одоо дахиад энэ асуудлаар өөр шийдвэр гаргавал “шараа” болно биз дээ.
| https://ikon.mn/n/11t5 |
11t6 | Германы шинэ BORGWARD BX5 -ийн үнэ 68 сая төг | СУРТАЛЧИЛГАА | 06/30/2017 09:09:00 | Оч Моторс ххк Германы эргэн сэргэсэн BORGWARD брендийн ВХ5 загварыг албан ёсны эрхтэй борлуулж байна.
Инженер мэргэжилтэй Карл Богвардын 1919 онд байгуулсан компани нь 1961 он хүртэл ид цэцэглэж тухайн цаг үедээ Германы топ гурван машин үйлдвэрлэгчийн нэг Мерседес Бенцийн гол өрсөлдөгч байв.
Карл Богвардын ач хүү Кристиан Богвард нь хууль ёсны дагуу брендийн өмчлөгч ба хөрөнгө оруулалт татан өвөөгийнхөө брендийг эргэн сэргээв.
Автомашины Боргвард бренд нь гэнэт нэг өдөр эргээд сэргээгүй юм. Анхны алхмууд тэртээх 2005 онд хийгдэж 3 жилийн турш Германд инженерийн болон дезайны багаа бүрдүүлж харин 2008 – 2015 онуудад шинэ загваруудаа зохион бүтээх, шинэ үйлдвэр барих ажлууд өрнөсний дүнд 2015 онд эхний загвараа танилцуулан Боргвард бренд эргэн сэргэж буйгаа зарлаж борлуулалтаа эхлүүлсэн.
Боргвард ВХ5 нь 2016 оны Женевийн авто шоу дээр танилцуулагдаж нэр хүнд бүхий German Design Award, Red Dot Award, Plus X Awards ын эзэн болж шилдгээр шалгарсан.
Боргвардын удирдлагад өмнө нь Mercedes Benz, Smart, Saab зэрэгт ажиллаж байсан туршлагтай инженер дизайны баг ажилладаг.
Германд төлөвлөсөн зураг төслийн дагуу Европ стандарт хангасан сайн чанарын ган төмрүүдийг ашигладаг.
Шведэд хийсэн өвлийн тест
4х4 системийн тухай
Боргвардын зохион бүтээх үйл явц
Хэмжээ нь 4483мм х 1876мм х 1677мм - Тигуан, Рав4 зэргийн ангилал.
1,8л турбо-бензин хөдөлгүүр нь 190 м.х. 280n.m. хүчтэй
6 шатлалт автомат хурдны хайрцаг
Ухаалаг 4х4 систем
100км тутам 7-9 литр бензин зарцуулна
Үнэ - 68 сая төг /НӨАТ орсон, Е баримттай/
Үйлдвэрийн чанарын баталгаа 3жил/60,000км
ХХБ банкны 1-5 жилийн лизинг
Хаан банкны 1-5 жилийн лизингтэй
Оч Моторс ххк нь шинэ машины зах зээлд 4 дэхь жилээ ажиллаж буй ба борлуулж буй загвар бүртээ сэлбэгийн нөөц үүсгэн засвар үйлчилгээг хариуцна.
Утас: 9909-7771, 955-20025
Циркийн зүүн-урд талд Гаруда центр, 505 тоот
Сервис - 3-4 хороололын эцэст AUTOCARE
Холбоотой линк:
www.borgward.com
https://www.facebook.com/ochmotors/
| https://ikon.mn/n/11t6 |
11t7 | Хөх хотын Гран прид манай 25 жүдоч өрсөлдөнө | Н.Пунцагболд | 06/30/2017 08:58:00 |
Олон улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд багтсан Хөх хотын Гран при тэмцээн өнөөдөр эхлэх билээ. Өвөр Монголын нийслэлд анх удаагаа болох гэж буй энэхүү тэмцээнд дэлхийн 26 орны эрэгтэй 132, эмэгтэй 120, нийт 252 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.
Мэдээж Өвөр Монголд болж байгаа гэдэг утгаараа Хятадын багаас эрэгтэй, эмэгтэй 28, 28 жүдоч барилдах юм. Тэгвэл Монголын шигшээ эрэгтэй 13, эмэгтэй 12 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Мөн Оросууд 24 тамирчнаа оролцуулж байгаа юм байна. Манай эрэгтэй багийн хувьд 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар барилдах бол 66-д Д.Алтансүх, Ё.Басхүү хоёр зодоглохоор болжээ.
Харин 73 кг-д С.Баяртүвшин, Ц.Цогтбаатар нар барилдана. Ц.Цогтбаатарын хувьд Рио-2016-гаас хойш бараг л тэмцээнд оролцоогүй байсан. Тэгвэл ийнхүү Хөххотын Гран прид зодоглож, тэр дундаа 73 кг-д өрсөлдөхөөр болоод байна. Цаашид ч тэрбээр 73 кг-д хүч үзнэ гэдгийг холбооны зүгээс хэлж буй.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д Б.Гаажадамба, Н.Дагвасүрэн нар барилдах бол 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал хоёр өрсөлдөх ажээ. -100 кг-д Б.Жанчивдорж барилдахаар болоод байна. Уг нь Л.Отгонбаатар -100 кг-д барилдахаар мэдүүлэгт багтаад байсан. Харин +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар барилдана. Эмэгтэйчүүдийн хувьд 12 жүдоч Хөххотод өрсөлдөнө. 48 кг-д Б.Хорлоо, Э.Гэрэлмаа гэсэн залуу бөхчүүд зодоглохоор болж.
Тэгвэл 52-т Ч.Аззаяа, А.Цолмон нар барилдах юм. 57-д Л.Энхрийлэн болон Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа нар барилдахаар мэдүүлэгт багтжээ. 63-т Ц.Цэрэннадмид, Б.Ганхайч нар зодоглох бол 70 кг-д Б.Хулан, М.Даваасүрэн гэсэн залуу тамирчид өрсөлдөх нь. -78-д бөх барилдахгүй бол +78 кг-д Э.Гандиймаа болон Б.Мөнхтуяа нар Хөх хотын гран прид өрсөлдөх нь ээ.
Өвөр Монголд Азийн жүдо хөгжсөн орнуудаас Япон, Солонгос жин тус бүрд шилдэг тамирчнаа илгээж байгаа юм байна. Японы хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон тамирчны мэдүүлэг өгч. Тэгвэл Солонгос эрэгтэй долоо, эмэгтэй 11 жүдочоо өрсөлдүүлэх нь.
| https://ikon.mn/n/11t7 |
11t8 | Эмэгтэй хүн 30, эрэгтэй хүн 35 жил ажиллаад өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхыг дэмжлээ | ikon.mn | 06/30/2017 09:08:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын өчигдөрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар (2017.06.29) 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан талаар тэрбээр танилцуулсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.
Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн тэтгэврийн насыг уян хатан тогтоохоор өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулахаар тусгасан байна.
Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж байгаа гэв.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| https://ikon.mn/n/11t8 |
11t9 | Д.Оюунхорол: Иргэний өгсөн мэдээлэл баталгаажсан тохиолдолд торгуулийн 15 хувиар урамшуулна | ikon.mn | 06/30/2017 09:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарлаад байгаа. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.
-“Цэвэр сайхан орчин” аяны үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсантай холбоотойгоор манай яамны зүгээс аймаг, дүүргүүдийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг энэ сарын 2-ноос эхлэн зарласан. Аяныг ирэх сарын 7-ны өдөр дүгнэх байсан ч дахин санал хураалттай давхцсан учир хугацааг наашлуулах эсвэл хойшлуулах талаар ярилцаж байна.
Аймаг, дүүргүүд идэвхи санаачилгатай оролцож, орчноо цэвэрлэх аян зарласнаас гадна Байгаль орчны мэргэжилтнүүд нь аж ахуйн нэгж, иргэдэд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол гол заалтуудаар сургалт зохион байгуулахаас эхлээд эрх, үүргийг нь танин мэдүүлэх ажлыг хийж байгаа юм билээ. Энэ аяны хүрээнд ганцхан аймаг, дүүрэг гэлгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын дунд Хог хаягдлын тухай хуулийг хэн сайн сурталчлах вэ сэдэвт 5 сая төгрөгийн шагналтай шторкны уралдааныг зарласан.
Уралдаанд ирүүлж буй бүтээлийг хүлээж авах хугацаа маргаашаар дуусгавар болно. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд идэвхитэй оролцож байгаа гэсэн мэдээлэл байна.
-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулаг өмнө нь батлагдаж байсан хуулиас юугаараа ялгаатай талаар та товч мэдээлэл өгнө үү?
-Аливаа хог хаягдалтай холбоотой хуулиудийн зорилго нь хог хаягдлаас үүдсэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх явдал байдаг.
Энэ утгаараа 2012 оны хууль бол нилээд ерөнхий, орчин үеийн химийн болон техник технологийн хог хаягдлын зохицуулалт хязгаарлагдмал, салбар хоорондын ажлын уялдаа төдийлөн сайн тусгагдаагүй, нэр томьёоны хувьд шинэ тутам буй болж байгаа техникийн хог хаягдлын төрөл, зүйл, тэдгээртэй холбоотой менежментийн арга барилын талаар тодорхойлоогүй байсан.
Одоогийн шинэчилсэн найруулгаар бид 53 шинэ нэр томьёог тодорхойлж нэгдсэн ойлголт, хэрэглээ буй болголоо. Мөн боловсрол, уул уурхай, төсөв санхүү, эрчим хүч зэрэг хог хаягдлын зохицуулалтад чухал үүрэг бүхий салбарын үйл ажиллагаа, хариуцлагыг зааж өгсөн. Хог хаягдлын асуудлаар хориглох заалтууд нэмж оруулсан байгаа.
Бас нэг чухал ололт бол Аюултай хог хаягдлын зохицуулалтыг нилээд олон улсын шаардлагад нийцсэн байдлаар тусгасан. Аюултай хог хаягдлын заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага ч ихээхэн чангарсан.
-Хуулийн онцлог заалтуудаас дурьдахгүй юу?
- Хуулийн 41.13 дахь заалтад хог хаягдал хаяж байгаа тухай мэдээллийг холбогдох байгууллагад нь өгч, тухайн асуудал нь баталгаажсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэн хог хаясан байгууллагын торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал авах урамшууллын системийг тусгаж өгсөн. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн холг хаяхдаа хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж, зөрчил гаргасан хүнийг нэг сая, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох, нийтийн эзэмшилд зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэхийг хуулиар хориглосон.
-Энэ хуулийг бүх түвшинд сайн хэрэгжүүлсэн тохиолдолд амьдрал дээр ямар өөрчлөлт гарах вэ?
- Хуулийн хэрэгжилт маш сайн байж чадвал Монгол Улсад аюултай хог хаягдлаас үүдсэн байгаль орчин болон хүний эрүүл мэндэд учрах эрсдэл ихээхэн буурна. Иргэд, аж ахуйн нэгжийн хариуцлага сайжирч амьдрах орчин илүү цэвэр, аюулгүй болно.
Улмаар цэвэр цэмцгэр орчинтой байвал өвчлөлт буурна, иргэдийн амьдралын ханамж сайжирна, аялал жуулчлалд эерэг нөлөөтэй зэрэг олон сайн үр дагавар буй болно гэж бодож байна.
-Хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл байна гэж та бодож байна вэ? Тэдгээрийг хэрхэн яаж шийдэх бодолтой байгаа вэ?
-Хуулийн хэрэгжилтэд хамгийн хэрэгтэй зүйл бол иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, идэвхи чармайлт, хариуцлага дутагдаж байгаа явдал. Хэсэг хорооноос эхлээд аймаг нийслэл хүртэл бүх шатандаа хамтран ажиллаж, эрх үүргээ бүрэн хэрэгжүүлэх нь тийм амар зүйл биш. Дараагийн бэрхшээл бол хөрөнгө санхүүжилтын хомсдол, нөөцийн хязгаарлагдмал байдал байна. Бид хог хаягдлыг дахин ашиглах боловсруулах, булшлах зэргээр хөрөнгө оруулалт шаардлагатай олон зүйл хийж байж энэ хууль маань бүрэн гүйцэд хэрэгжих юм.
Гуравдугаарт, энэ хуулийг сурталчлах, нийтээрээ хуулийн гол заалтуудыг мэддэг байх асуудал тулгарч байна. Иргэд байгууллагууд ямар хууль гарсан, ямар эрх үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа мэдэхгүй байхад амжилттай хэрэгжүүлэх тухай ярихад хэцүү. Иймээс боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг маш чухал байгаа. Эдгээр бэрхшээлийг даван туулахад ихээхэн ярвигтай, ганц манай яамны асуудал биш олон талын хамтын ажиллагаа оролцоо чухал учраас гурван чиглэлд ажиллах зорилготой байгаа.
Нэгд, дотоодын салбарын удирдлага, хоёрт, төрийн байгууллагуудын салбар хоорондын хамтын ажиллагаа, гуравт, иргэд, олон нийт, хувийн хэвшлийнхэнтэй ажиллах гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж байж эдгээр бэрхшээлийг давах, тодорхой хэмжээнд зохицуулж болох байх.
-Залуучууд, зарим идэвхи санаачилгатай хүмүүс сайн дураараа хог түүх, бусдад уриалга гаргах зэргээр нэг үеэ бодвол хүмүүс их идэвхитэй болсон байна. Тийм хүмүүсийг урамшуулах, тэднийг бусдад үлгэр жишээ болгох, туршлагыг нь түгээх талын заалтууд хуулинд орсон уу?
-Хог хаягдлын талаар идэвхи чармайлт, санаачилга гарган ажилласан иргэд, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох заалт байгаа. Үүнээс гадна манай яамны болон төрийн шагналууд ч бас байгаль орчин хамгаалах, ногоон хөгжлийг дэмжихэд гаргасан гавьяа, манлайллыг хүлээн зөвшөөрч алдаршуулах зорилготой байдаг учраас хог хаягдлын салбарт гарсан ололт амжилтыг бид урамшуулсаар ирсэн.
-Хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь эхлэн анхаарах бодлого бусад орнуудад ихээхэн дэлгэрч байна. Энэ талын заалтууд шинэ найруулгад орсон уу? Орсон бол энэ талаар дэлгэрүүлж ярина уу?
-Хогийг эх үүсвэр дээр нь бууруулах тал дээр бид үйлдвэрлэгч, импортлогч компаниудын хариуцлагыг сайжруулах заалтууд шинэ хуулинд оруулсан. Өөрөөр хэлбэл гаднаас машины дугуй оруулж ирдэг, эсвэл хуванцар сав баглаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол эдгээрийг тухайн үйлдвэрлэсэн, гаднаас оруулж ирсэн байгууллагууд хариуцан буцааж татах, боловсруулах үүрэг хүлээж байгаа.
-Олон нийтийн газар болон хөдөө хээр, аялал зугаалгын газарт хоггүй цэвэр байх нь иргэдийн байгаль орчны боловсролоос ихээхэн хамаатай байдаг. Иргэдийн боловсрол, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн зүйл заалтын талаар ярина уу?
-Хуулийн шинэчилсэн найруулгын нэг чухал ололт бол хог хаягдлын талаар иргэдийн боловсролийг дээшлүүлэхэд чиглэсэн нэг бүлэг нэмж оруулсан явдал юм. Боловсролын байгууллагуудаар дамжуулан албан боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын асуудал бүхий агуулга оруулахаас гадна боловсролын байгууллагад хамрагддаггүй иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад албан бус боловсролын хэлбэрээр сургалт явуулах заалт орсон нь чухал байгаа.
Бас нэг дэвшиллтэй зүйл бол хог хаягдлын үйл ажиллагаанд оролцож, үүрэг хүлээж байгаа байгууллагын ажилтан, ажилчид холбогдох сургалтад хамрагдсан байхыг шаардаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: БОАЖЯ
| https://ikon.mn/n/11t9 |
11ta | Сэрэмж илүүдэхгүй, үер уснаас болгоомжлоорой | Г.Ганчимэг Монголын мэдээ | 06/30/2017 09:07:00 |
Өнгөрсөн жил бичин жилийн зуд, 1966 оны үер гээд байгалийн гамшигт үзэгдлийн талаар үе үе ярьж битүүхэн болгоомжилж байлаа, хүмүүс. Ашгүй “муу нүүрт” бичин жилийн зуд турхан гайгүй өнгөрч таван хошуу малын маань тоо толгой 60 саяас давсан сайхан мэдээтэй урин цагтай золгосон билээ.
Үүнээс өмнө муу амласандаа ч биш сэрэмжилж болгоомжилсондоо л тэр биз “1966 оны үерээс хойш яг 50 жил өнгөрлөө. 50 юм уу 60 жилийн давтамжтай их ус бууж, үер болдог юм гэнэ лээ” гэх мэтээр цуурсан их мэдэгчид бас байсан. Азаар бороо хур ихтэй сайхан зусаж, айгаад байсан аюул холуур өнгөрсөн.
Харин энэ жил нэг л эвгүй. Байгаль дэлхийн өнгө хаа сайгүй л гандуу, ган гачиг ихтэй байсаар зуны эхэн сарыг барах нь. Түүх сөхвөл, хуртай жил биш харин гантай жил л их, бага хэмжээгээр үер усны аюул болж байжээ. Тухайлбал, 1966 оны зуны эхэн сард хур бороо багатай байсаар наадамтай золгож.
Ингээд долоодугаар сарын эхнээс бороошиж эхэлсэн байна. Харин яг наадмаар буюу 10-наас эхэлсэн бороо бүтэн гурван өдрийн турш оржээ. Тэр үеийн хүмүүс “Их эвгүй бөөн хар үүл гарч ирээд л ойролцоогоор 15 минутын дотор хувингаар асгаж байгаа юм шиг их ус цутгачихсан. Улсын баяр наадам эхэлж байсан учраас зон олны сэтгэл хөөрүү. Ер үер усны гамшиг энэ тэр аюулын тухайд тархи толгойд орж ирээгүй.
Наадмын эхний өдөр ингэс тэгэс хийгээд өнгөрсөн. 11-ний өглөө ч талбай дээр жагсаалаа хийсэн юм даг. Бороо тасралтгүй ороод л байсан. Цэргийн жагсаал шагайгаа давсан усыг туучаад л өнгөрсөн. Дараа нь биеийн тамирын жагсаал болдгоороо л болов. Хүүхэд залуучууд ер тоосон шинж байгаагүй. Харин ч бороо ороод аятайхан санагдаж байлаа. Тэгээд араас нь хөдөлмөрчдийн жагсаал явж, албан ёсоор наадмын нээлтээ хийсэн.
Бороо өдөржингөө орсоор л байлаа. Орой нь Их Тэнгэрийн аманд Засгийн газрын наадмын хүлээн авалт ч боллоо. Хүлээн авалт тарах үеэр нөхцөл байдал эвгүй болсон. Тэнгэрийн дуу гэж аймшигтай. Амьдралдаа анх удаа тийм аймаар дуу шуугиан сонссон” гэж дурсацгаасан нь бий.
Энэ жил ч яг тэр үеийнх шиг дүр зураг харагдаад байна. Хур бороогүй, гандуу, хуурай зун болж байна.
Гол ус бараадсан хүмүүс Туулын эргээр шаваастай. Харин онцгой байдал, цаг уурын албаны хүмүүс “Үер усны аюулаас сэрэмжилж болгоомжлоорой” гэдгийг үе үе сануулсаар буй.
Харин хашир туршлагатай аврагчид “Үерийн гамшигт урьдчилсан бэлтгэлтэй байна уу гэхээс нүүр тулсан хойно нь хамгаална гэж байхгүй” гэдгийг хэлж байна. Ямар ч гамшиг, тэр дундаа байгалийн аюулт үзэгдэл урьдчилан сануулж, хэлж ирэхгүй. Тиймээс л урьдчилсан бэлтгэлтэй байх ёстой аж. Наад зах нь зун цагт гуу жалга, үерийн аман дээр буухгүй.
Үерийн далан руу хог новшоо асгаж бөглөхгүй байх, эргэж тойрч, бөглөрсөн бол хог новшийг нь гаргаж цэвэрлэх зэрэг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй зөв дадал манай иргэдэд учир дутагдалтай. Харин ч дээрээс нь нэмээд хог новшоо чихээд байдаг буруу зуршилтай аж. Тиймээс одоо үерийн далангийн бүрэн бүтэн байдлыг холбогдох газрууд нь шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг оройтоогүй дээрээ хийж, ойр орчимд нь амьдарч буй иргэд нийлээд хог новшийг нь цэвэрлэж яагаад болохгүй гэж.
Энэ чинь эргээд амь нас, эд хөрөнгөө болзошгүй эрсдэлээс хамгаалж буй нэг хэлбэр юм. Харин зарим аврагч “Их бороонд хүн нүцгэн байж болдоггүй. Норлоо гээд хувцсаа тайлж бүр болохгүй. Хувцас шалба норлоо ч дотор талд нь биеийн халуунд хүн осгодоггүй. Осгох, хөлдөх хоёр чинь огт өөр ойлголт. Тиймээс ямар ч их бороо орж байсан хүн нүцгэн байж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэртэй тэргүй норчихсон юм чинь гэдэг байдлаар хувцсаа тайлж болохгүй” гэж зөвлөв. Мөн яалт ч үгүй их усанд хөл алдаад эхэлбэл шумбаад сэлэх хэрэгтэй гэнэ.
Харин үүнийг биелүүлэхэд олон хүнд хэцүү, бараг биелэх боломжгүй санагдаж байгаа болов уу. Социализмын үед манай улсад “Иргэний хамгаалалт” гэдэг хичээл ордог байлаа. Харин одоо үүнийг сэргээж, орчин цагтайгаа уялдуулан усанд сэлэх, газар хөдлөлт, түймэр гээд элдэв гамшгийн үед өөрийн болон бусдын амь насыг хэрхэн аврах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргыг үр хүүхдэдээ заадаг болбол ямар вэ.
Даяаршлын нөлөөгөөр манай залуучуудын хөл хүрэхгүй газар гэж үгүй болжээ. Харамсалтай нь манай иргэд энд тэнд явж байгаад “Усанд эндлээ” гэдэг санаанд оромгүй, итгэхэд бэрх мэдээг ар гэртээ дуулгаж байна. Сураг ажиг тавихад “Амарч зугаалж яваад” гэдэг тайлбартай. Тайван цагт гол усанд ингэж энддэг юм чинь үерийн гамшигт яаж амь насаа аврах вэ. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд усанд сэлэлт заадаг болъё. Эхний ээлжид биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт тусгаж өгөхөд болно биш үү.
| https://ikon.mn/n/11ta |
11tb | АНУ $1.4 тэрбумын зэвсэг Тайваньд нийлүүлэх хэдий ч “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэнэ гэлээ | Р.Төмөр, ikon.mn | 06/30/2017 09:07:00 |
Трампын засаг захиргаа Тайваньд $1.4 тэрбумын зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа нь Дональд Трамп, Ши Жиньпиний уулзалтын үзэл санааны эсрэг алхам болж байна хэмээн АНУ-д суугаа Хятадын элчин сайд өчигдөр мэдэгджээ.
АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт өчигдөр хэлэхдээ “Цагаан ордон Тайваньд зэвсэг нийлүүлэх долоон хэсэг саналыг Конгресст албан ёсоор танилцуулсан. Эдгээрийн үнийн дүн $1.4 тэрбум болж байна” гээд “гэвч Нэг Хятад бодлогыг АНУ сахисан хэвээр байгаа” гэж тайлбарласан байна.
Тэр бас нийлүүлэх зэвсэг нь Тайваний өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлэх зорилготой гэжээ. Энэ гэрээний тухай анх өнгөрсөн гуравдугаар сард яригдаж эхэлсэн юм. Тухайн үед Бээжингийн эрх баригчид удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байсан.
Тайваний арал нь Хятадын иргэний дайны дараа буюу 1950 оноос тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Бээжин өөрийн газар нутаг хэмээн үздэг юм. Зэвсэг нийлүүлэх гэрээг одоо Конгресс батлах ёстой. Үүнээс хоёр жилийн өмнө Обамагийн засаг захиргаа хамгийн сүүлд $1.83 тэрбумын зэвсэг Тайваньд нийлүүлж байжээ.
АНУ 1979 оноос эхлэн Нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрч, Тайваньтай дипломат харилцаа тогтоохоос татгалздаг болсон. Гэвч тэр цагаас хойш Бээжингийн эсэргүүцлийг үл хайхран Тайваньд зэвсэг нийлүүлсээр байгаа юм.
Өчигдөр өглөө мөн АНУ-ын Сенатын зөвлөл Тайваний боомтод АНУ-ын тэнгисийн хөлгүүд нэвтрэхийг 1979 оноос хойш анх удаа зөвшөөрсөн нь Хятадын эрх баригчдыг ихээхэн бухимдуулсан байна.
Эдгээр алхмууд нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдэхэд Хятадыг чармайлт гаргахыг шаардаж байгаа Вашингтоны дарамт гэж тайлбарлаж болох юм. Үүний бас нэг илрэл нь өчигдөр буюу Пүрэв гарагт Хойд Солонгосын мөнгийг угаадаг гэх Хятадын хоёр банк, хоёр иргэнд Вашингтон эдийн засгийн хориг тавьж байгаагаа зарлажээ.
Эх сурвалж: Russia Today
| https://ikon.mn/n/11tb |
11tc | Тэрүнофүжи: Өөрийгөө хэр хол явахыг хармаар байна | Б.Даваахүү | 06/30/2017 09:14:00 |
2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки /монгол бөхийн арслан цолтой дүйнэ/ цол гардуулсан билээ. Тухайн үед 1989 оноос хойш төрсөн залуу бөхчүүдээс озэки цол хүртсэн анхны залуу бөх нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болж байсан гэдэг. Түүнээс хойш олон олон барилдаанаар монголчуудаа баярлуулсаар ирсэн юм.
Өнгөрсөн гуравдугаар сарын барилдаанд түүнийг давахад япончууд “Монгол руугаа зайл” хэмээн хашгирч дургүйцлээ илэрхийлсэн нь тухайн үедээ л шуугиан тарьж байсан гэдэг. Харин өнгөрөгч тавдугаар сарын башёг тэрбээр 12 даваа гурван унаатайгаар өндөрлүүлсэн билээ. Ингээд түүний “taishu.jp” сайтад нийтлэгдсэн ярилцлагыг орчуулан хүргэе.
-Харү башёгийн дараа нутаг буцаж, өвдөгөө эмчлүүлсэн гэсэн үү?
-Харүбашёгийн дараа хоёр долоо хоног орчим хугацаагаар Монголдоо очиж эмчилгээ хийлгээд ирсэн. Тэгсний ачаар биеийн байдал дээрдэж байна. Хоолны дэглэм барьж, хөнгөн дасгал хийж байгаа. Одоогоор 11 кг орчим жин хаясан. Харүбашёгийн дараа алхаж ч чадахгүй байсан учраас өвдгөндөө хэт ачаалал авахгүйн тулд жин хасах зорилго тавьсан байгаа.
-Өмнөх башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Готошёогикүтэй барилдаж давсан. Тэр үед үзэгчид янз бүрийн үгээр доромжлон хашхирч байлаа. Гэтэл та башёгийн сүүлийн өдөр хоёр дараалж унасан байдаг. Тухайн үед гэмтлийн талаар нэг ч удаа дурсаагүй шүү дээ?
-Би одоо юу ч ярьсан бай шалтаг төдий болох учраас тэр талаар яримааргүй байна. Өөрөө л муу барилдсан учраас тэр талаар ярих шаардлагагүй байх. Одоо ярих зүйл гэвэл өмнөхөөсөө сургамж авч, цаашид илүү хичээх юм. 2015 оны зуны башёд сэкивакэ цолтойгоор анх удаагаа түрүүлж, ёкозүна болсон. Түүнээс хойш дээд зиндаанд барилдаж байгаад 2016 оны нацүбашёд хоёр удаа даваад 13 дараалж унасан. Тэр үед яаж ч хичээгээд сайн барилдаж чадаагүй юм. Тиймээс энэ удаа янз бүрээр хэлүүлсэн ч гэсэн аль болох олон унахгүйг л хичээсэн.
-Башёгийн сүүлийн өдөр дэвжээнд байхад чинь “Монгол руугаа зайл” гэх зэргээр үзэгчид хашхирч байсан. Та түүнийг сонссон уу?
-Башё дууссаны дараа хэвлэл мэдээллээс л сонссон. Тэр талаар заавал ярих хэрэгтэй гэж үү. /хэсэг чимээгүй болов/. Ний нуугүй хэлэхэд, сонссон.
-Дэвжээнд барилдах танд амаргүй байсан байх. Үүнээс гадна, бие махбодоо ч бүрэн бэлтгэж чадаагүй байсан уу?
-13 дахь өдрийн барилдаанд /какарютай/ хуучин гэмтлээ сэдрээсэн нь миний хариуцлагагүйнх. Ийм зүйлийг хүмүүсийн өмнө ярих шаардлагагүй гэж бодсон. Тэгээд л одооноос бие махбоддоо анхаарч байгаа хэрэг.
-Тийм байх нь ээ. Таны энэ шийдвэрт яг юу нөлөөлсөн юм бэ?
-Озэки болсноос хойших хоёр дахь башёд /2015 оны намар/ Кисэносатотай барилдах үедээ баруун хөлийнхөө өвдгөө гэмтээсэн. Тэр л нөлөөлсөн хэрэг. Бэртэл авах хүртлээ “яаж ч барилдсан ялах” юм шиг сэтгэж явлаа. Бие бялдар, дасгал сургуулилтдаа эрдэж, зоригтой барилддаг байсан юм. Харин тэр барилдааны дараа “за болохгүй болж байгаа юм байна шүү” гэсэн анхны мессежээ авсан. Гэмтэл, бас өөрийн сумо дахь үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй бол болохгүй нь гэж бодсон хэрэг.
-Цол нэмэх үедээ, нэрээ “Тэрүнофүжи” болгож өөрчилсөн байх аа?
-Шёовагийн ёкозүна “Тэрүкүни” болон багшийн “Асафүжи”-гийн нийлбэр. Үүний ачаар л дараа жилийнх нь харүбашёд сумо бөхийн хамгийн дээд зиндаанд орж барилдаж чадсан гэж боддог шүү. Тэр жил анхныхаа башёд /нэгдүгээр сар/ анхны барилдаанаа ахлах сургуульд манай доод анги байсан Ичиноёотай хийж билээ.
Ичиножёо нацүбашёд /тавдугаар сар/ сайн барилдаж, намрын башёд /есдүгээр сар/ зиндаа өгсөн гарч ирсэн. Дараа нь Эндо. Ичиножёогоос нэг башёгийн сүүлд гарч ирээд л ижил зиндаанд барилдаж эхэлсэн. Сумо бөхтэй холбоотой бүхий л мэдээлэл зөвхөн тэдний тухай байв уу гэмээр л гайхалтай байсан.
-Танд гомдолтой байсан уу?
-Тийм зүйл огтхон ч бодоогүй. Хөөрхөн дүү минь юм чинь /инээв/. Гэхдээ Ичиножёо /1993/, Эндо /1990/ нарыг сумогийн дэвжээнд хүч түрж гарч ирснээс хойш тэднийг хүчтэй сумочид гэж харах болсон. Дараа нь Такаясү бас гарч ирсэн. 1991 онд төрсөн Такаясү жьюрёо зиндаанд гарч ирснээс хойш бид хамтдаа бэлтгэл сургуулилт хийх болсон юм. Нарүто дэвжээ чанга дэгтэй, хүнд бэлтгэн сургуулилттай гэдгээрээ танигддаг. Тийм ч учраас Харүбашёд 12 даваад озэки цол авах болзлоо хангасан байх. 1990-ээд оноос хойш төрсөн хэн ингэж зиндаа өгсөж байсан юм бэ.
-Тийм үү. Та ч гэсэн тогтмол сургуулилт хийсний дүнд 2015 оны харүбашёд шинээр гурван зиндаа өгссөн. Тэр башёд эхний өдрөөс нь эхлэн долоо дараалан давсан байдаг?
-Аминишики озэки ч гэсэн долоо дараалан түрүүлж байсан шүү дээ. Сайн, муу янз бүрийн л зөвлөгөө авч байлаа. Тухайн үед тэр эрчээрээ хамтдаа ялаад байвал болохоор юм шиг санагдаж байв. Гэтэл найм дахь өдрийн барилдаанд Аминишики озэки Кафүсэкид, харин би Кисэносатод ялагдсан. Маргааш өглөө нь сургуулилт хийж байхдаа “Аминишики озэки ялагдчихаар нь би ч гэсэн ялагдсан” гээд тоглоом шоглоом болгон ярьж билээ.
Гэтэл 10 дахь өдрийн барилдаанд Аминишики баруун өвдгөө гэмтээж, тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдэж, маргаашаас нь башёг өнжсөн дөө. Тэр үед Аминишикигийн төлөө яасан ч ялагдахгүй юм шүү гэж бодсон. Тэр эрчээрээ барилдаад 13 дахь өдрийн барилдаанд Хакүхо аваргыг анх удаа давсан. Энэ башёд 13 давсан маань Аминишикигаас урам зориг авсны ач юм болов уу гэж боддог.
-Тэгээд дараагийнх нь башёд 12 даваа гурван унаатайгаар анхныхаа ялалтыг аваад, озэки болсон биз дээ?
-Дэвжээний багш, хамт суралцдаг нөхөд минь бэлтгэл сургуулилт сайн хийлгэснийх байх аа. Ичиножёо, Эндо хоёрын сүүдэрт сайн нуугдсан нь ч болсон юм уу /инээв/. Ямар ч гэсэн тэр башён дараа “Озэки болно” гэсэн зорилго тавьж байсан ч, дэвшсэн зиндаандаа Гойэдод ялагдсан нь хамгийн харамсалтай барилдаан байсан. Одоо ч мартагддаггүй юм.
-Энэ зуны башёд таныг ямар барилдаан үзүүлэхийг үзэгчид хүлээж байгаа байх?
-Гэмтлээс хойш тогтмол амжилт гаргаж чадахгүй байгаа. Юун түрүүнд амжилт гаргахыг л хүсэж байна. Саяхан сумо барилдсан чинь үнэхээр хөгжилтэй байсан шүү. Өмнө нь ингэж ер бодож байсангүй. Магадгүй ойрд барилдаагүй учраас тэр байх. Намайг озэки болоход хэвлэл мэдээлэлийнхэн гээд маш олон хүмүүс дэмжиж байсан. Гэмтэл авсны дараа эргэн тойрны хүмүүс.... Намайг энэ үед ч гэсэн дэмжиж байсан хүмүүсээ би хэзээ ч мартахгүй, үргэлж санаж явах болно. Тэдгээр хүмүүсийнхээ төлөө илүү сайн хичээж барилдах болно. Өөрийгөө хэр хол явахыг харахыг хүсэж байна.
| https://ikon.mn/n/11tc |
11td | Монгол Эм Импэкс Концерн ховор тохиолдох хүнд өвчтэй Г.Мягмарсүрэнд тусаллаа | ikon.mn | 06/30/2017 09:26:00 |
Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлага, үйл ажиллагааны үндсэн зорилгын хүрээнд БНСУ-ын Green Cross компанитай хамтран ховор тохиолдох Guillain Barre Syndrome /Джуллиан баррe синдром/ буюу бүх биеийн булчин сулардаг ховор тохиолдох өвчнөөр шаналж буй Г.Мягмарсүрэнд тусламжийн гараа сунгаж эмчилгээнд нэн шаардлагатай иммуноглобулин тариаг хандивлалаа.
Г.Мягмарсүрэн нь 6-р сарын 7-ны өдөр зүрхнээс бусад бүх булчин суларч биеийн байдал огцом хүндэрсэн байна. Монгол Эм Импэкс Концерны хандивласан энэхүү тариа нь /иммуноглобулин/ өвчтөнд чухал шаардлагатай уургийн хэрэгцээг хангаж эмчилгээг дэмжиж өгдөг юм.
Нэн шаардлагатай ховор тариаг онцгой чухал үед хурдан шуурхай, цаг алдалгүй хандивлаж байгаад өвчтөний ар гэрийнхэн болон 2-р эмнэлгийн эмч мэргэжилтнүүд талархалтай хандаж байлаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай | https://ikon.mn/n/11td |
11te | Ч.Содномцэрэн: Дахин санал хураалтад идэвхтэй оролцоорой | Монголын мэдээ | 06/30/2017 09:29:00 | Энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн талаар хэн юу хэлэв
С.Ганбаатар: СЕХ илбэ үзүүлсэн
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 26-нд болсон билээ. Гэвч гурван нэр дэвшигчээс хэн нь ч сонгуулиа өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авч чадсангүй. Ингэснээр хоёр дахь шатны буюу дахин санал хураалт болохоор болсон.
Харин эхний шатнаас гурваар гарсан С.Ганбаатар дахин санал хураалтаас хасагдчихаад байгаа. Тэрбээр сонгуулийн асуудлаар хэвлэлд ярилцлага өгчээ. С.Ганбаатар “Энэ сонгуулийн сурталчилгаанд Н.Энхбаяр даргын нөлөө маш их байсан.
Тэр хүний туршлага, кампанит ажлын менежмент, шударга үнэний төлөө олон жил өөрсдийгөө золиос болгож ирсэн МАХН-ын мянга мянган хүмүүсийн хөдөлмөр юм. Хамгийн чухал нь Монголын ард түмэн тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, мандан бадралын төлөө тууштай зүтгэхээс өөр аргагүй болсон юм байна гэдгийг ойлгосон нь бидний хамгийн том давуу тал байсан.
Сонгуулийн өмнөх судалгаагаар би нөгөө хоёр нэр дэвшигчээс аль алинаас нь илүү байсан. Надтай арай ойролцоо нь Х.Баттулга нэр дэвшигч байсан л даа. Сонгуулийн ерөнхий хороон дээр маш олон амьгүй албатууд буюу үнэмлэх хэвлэсэн гэж үзэж байгаа.
Мөн Сонгуулийн ерөнхий хороо илбэ үзүүлсэн. Монголчуудыг унтаад босоод ирэхэд л сонгуулийн дүнг эргүүлдэг. Ямар сайндаа онигоо гарсан байхав дээ. Саяын сонгуулийн санал тооллого нар буцаад хамгийн богино шөнө болсон. Хэрэв жаахан урт шөнө байсан бол Баттулгыг гүйцэх юм билээ гээд гадуур ярьж байна шүү дээ. Ард түмэн ухаантай, мэдэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах ёстой. Энэ удаад МАНАН-гийн дарангуйлал эцэс болж байгааг харуулсан сонгууль болж өнгөрлөө.
Мөн 30 мянган хүний саналын зөрүү гарсан. Энэ асуудлыг би шалгуулна. СЕХ, Р.Содхүү даргатай Иргэний бүртгэлийн газар том том луйвар хийж байгаа. Ганбаатар өөрийнхөө төлөө шалгуулах гээд байгаа юм биш. Шударга үнэний төлөө тэмцэгч олон хүний төлөө би шалгуулна. Тэмцэх ёстой. Монголын ард түмний сонголтыг луйвардана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ байдлыг таслан зогсоох ёстой” хэмээн ярьжээ.
Ч.Содномцэрэн: Дахин санал хураалтад идэвхтэй оролцоорой
Гэрэл зургийг mpa.mn
СЕХ хоёр өдрийн өмнө хуралдаж, дахин санал хураалтын товыг наашлуулсан билээ. Тодруулбал, долоодугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг явуулахаар товлосон юм. Тэгвэл энэ талаар болон бусад асуудлаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэрбээр “Сонгогчийн ирцтэй холбоотой харилцан адилгүй ойлголт байгаад байна. Ирц 50-иас дээш нэмэх нэг сонгогч, санал 50-иас дээш нэг санал байна. Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна. Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм. Гадаадад амьдарч байгаа иргэд долоодугаар сарын 4, 5-ны өдөр саналаа өгнө. Энэ хугацаанд амжиж, саналын хуудсаа аваачихыг ГХЯ-ны Төв комисст даалгасан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 68 хувь байсан.
Өмнөх жилүүдээс ирц өссөн үзүүлэлт юм. Тиймээс иргэд энэ ирцээрээ дахин санал хураалтад оролцоно гэж найдаж байна. Сонгогчид хандсан урамшууллын, торгуулийн арга хэмжээ авахыг Монгол Улсын хуульд зөвшөөрдөггүй. Тиймээс хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Санал авах өдөр аймаг сумуудад наадам хийхгүй байхыг анхааруулсан. Засгийн газрын хуралдаанаар аймаг сумдад наадам хийхгүй байх шийдвэр гаргасан.
Ж.Хайдав: Аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар онцгойрч магадгүй
Монгол түмний их баяр наадам удахгүй болох гэж байгаа. Наадмын өмнө алдар цуутай бөхчүүд хэвлэлд ярилцлага, өөр өөрийн таамгаа дэвшүүлж, хүчтэнүүдийн өнгийг ярьдаг. Тэгвэл Улсын арслан Ж.Хайдав өөрийн таамгаа дэвшүүлж, ярилцлага өгчээ. Тэрбээр “Сүүлийн үед тэр энэ гэж хэлэх аргагүй болсон. Залуучууд сайн бэлтгэл хийж техникжчихсэн.
Гэхдээ улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж нарыг нэрлэж байна. Тэд тун онцгой байж болзошгүй. Тэднийг нэрлэхээр хэн нь түрүүлэх вэ гэдэг асуудал бас гарна. Тэгэхээр тааж болдоггүй юм энэ болоод байгаа. Дээхнэ дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг ид байхад энэ хоёрыг л нэрлэдэг байлаа. Дараа нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар яригддаг болсон. Тэд бусдаасаа үнэхээр тасархай явсан юм чинь аргагүй л дээ.
Тэгээд ч тухайн үед бөхийн бэлтгэл сургуулилт тэр бүр тууштай хийгдэж байгаагүй. Морь уургалах, уулнаас мод бэлтгэх, буулгах, ачаа хөсөг татах зэрэг бидний гол бэлтгэл болдог байлаа. Гэтэл өнөөдөр энд тэндгүй бөхийн клуб, дэвжээ байгуулагдсан байхад хэн сайн хөдөлмөрлөсөн нь дээшээ гарч барилдана. Мөн багаас нь тэмцээнд оролцуулахаар жигд хөгжихөөс аргагүй л дээ. Бидний үед хоёр “Мөнх” бараг 20 жил улсын наадам болон бусад барилдаанд ээлжлээд түрүүлчихдэг байв.
Тэгэхээр биднээс дээш гарч барилдах хүн ховор байсан. Намайг 1963 онд ХААИС-д элссэний намар үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах барилдаан болсон юм. Би нэг их тоогоогүй хэр нь барилдах гээд бүртгүүлчихлээ. Манай сургуулийн 644 бөх барилдсан. Тэдний дунд дүүгүүр Д.Гомбосүрэн, Ч.Бат-Очир нар байв. Эхлээд оноолтоор барилдуулж байгаад сүүлийн найман бөхийн тойргоор барилдуулчихсан. Би анх шахуу барилдаж байгаа болохоор өөртэйгөө таарсныг даваад байна гэж бодсон чинь түрүүлчихдэг байгаа. Тэрнээс хойш жаахан урамшсан.
Ж.Эрдэнэжамъян: МАН ганц хоёр тойргийг барьж байгаад, түүндээ зөрүү саналаа шингээсэн
Гэрэл зургийг mpa.mn
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор МАХН-аас маш олон хүн байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян ч гэсэн сонгууль булхайтай боллоо хэмээн мэдэгдэж, хэвлэлд ярилцлага өгсөн билээ. Тэрбээр “Ер нь УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгууль болгоны дараа булхай луйвар болсон нь тодорхой болдог шүү дээ. Энэ удаад ч ялгаагүй. Гагцхүү МАН-ын хийсэн луйвар бүх хүний нүдэн дээр улаан цайм ил харагдсанд хэргийн учир оршино.
Эл хууль бус үйлдлийг нь ард түмэн ойлгосон байх гэж бодож байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар С.Удвал сайд дээр яг ийм зүйл болсон юм. Аймгийн төв дээр нэгээр гараад ирсэн байсан. Дүн гарч, олонхын санал авсан нь тодорхой болоод ирсэн чинь хэдэн сумын саналын дүн ирэхээ больсон. Гэтэл Засаг дарга нь саналын хайрцгаа аваад зугтсан, хар машинаа аваад зугтсан, цахилгаанаа тасалсан хэрэг гарсан. Иймэрхүү арга залиар тэд ялсан байхгүй юу. Шүүхдээд явахаар ялдаг л юм билээ.
Яг үүнтэй адилхан. Монголын 21 аймагт сонгуулийн дүн гарчхаад байдаг. Баян-Өлгийн 20 хэсгийн хорооны үр дүн гардаггүй. Ховдын Үеч сум бас таг. Удалгүй санал унших систем гацаад эхэлсэн. Үнэндээ бусад аймгийнх гацсан үед ч ирсээр байсан мөртөө Баян-Өлгийнх огт ирэхээ больчихож байгаа байхгүй юу. Тэгээд би бүх хүмүүстэй хэлсэн. Маш хурдан, яаралтай гар талоноо ав гэж. Харамсалтай нь тэд нар талоныг нь өгөөгүй. Тодруулж хэлбэл, 22:00 цагт бүх санал авах байрууд үйл ажиллагаагаа зогсоогоод хар машинаас талон авах ёстой юм.
Өнөөдрийг хүртэл нэлээн олон газар машин гацсан гээд талоноо өгөхгүй байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйл нь өөрөө дээрээс зохион байгуулалттай гэдгийг илчлээд байгаа хэрэг. Магадгүй их мөнгө тараасан, эрх мэдлээр далайлгасан сонгууль болж байгаа нь эхнээсээ тодорхой болж эхэлсэн учраас сонгуулийн үр дүнг харж байя гэсэн байдлаар асуудалд хандсан. Хоёр нам ч ялгаагүй. Гэтэл дүн нь өөрчлөгдөөд ирсэн сүүлийн мөчид МАН ганц хоёр тойргийг барьж байгаад түүндээ зөрүү саналаа шингээсэн.
Энэ бол Монгол Улсад хэрэгжиж чаддаг сонгуулийн бохир технологийн нэг л дээ. Харамсалтай нь үүнийг хэн хийдэг вэ гэхээр намууд биш, төрийн алба, сонгуулийн хороо нь хийдэг юм. Өөр боломж байхгүй. Тэр хар машин, программдаа ч байгаа юм биш. Угаасаа сонгуулийг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсэг, тойргийн хорооны хүмүүс л хийж байгаа. Харамсалтай байгаа биз. Монголын төрийн албан хаагчид төрийнхөө сонгуулийг ийн будилуулчхаад юу ч болоогүй юм шиг байгаа нь. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна.
| https://ikon.mn/n/11te |
11tf | С.Ганбаатар: Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 06/30/2017 10:56:00 |
Гэрэл зургийг mpa.mn
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/691107787741459/
"МАНАН-д хатуу анхааруулж хэлье. Монголын ард түмнийг дахиж битгий басаарай"
С.Ганбаатар "МАХН-аас 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар би мэдэгдлээ хүргүүлж байна. Энэ сонгуульд улс орныхоо хувь заяаны төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай МАНАН иргэдийн сонголтыг луйвардлаа.
Сонгогч олон түмэндээ баярлалаа гэдгээ юун түрүүнд илэрхийлье. Энэ бол олон Монголчуудын олон жил хүсч хүлээж байсан зүйл.
МАНАН төрийн дээд эрх мэдлийг барих Монголчуудын сонголтыг луйвардаж төрийн дээр сандаалсаар л байсан. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс идчихсэн болохоор шаардлагагүй.
Бид цагаан сонгууль, шударга сонгууль хийсэн. Хулгай хийх бол муухай. Хулгайч байн байн хулгай хийгээд гаршаад байвал хулгайд юмаа алдаж байгаа хүн муу байна гэсэн үг.
Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо.
Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх баригчдын гар хөл болсон.
Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна.
Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй.
Саналын хуудсыг цагаан хэвээр нь уншуулахыг уриалж байна.
Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Хар харыг хараар зайлуулдаг юм.
Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна.
Үүнийг олон олон сонгогчдодоо уриалж байна. МАНАН-д хатуу анхааруулж хэлье. Монголын ард түмнийг дахиж битгий басаарай. Иргэдийн таван арван төгрөгөөр худалдаж авна гэдэг басамжлалаа зогсоо" гэв.
"Дахин сонгууль болвол МАХН-ын удирдлагууд нэр дэвшигчээ тодруулна"
Гэрэл зургийг mpa.mn
Асуулт хариулт:
- Н.Энхбаяр даргыг дахин дэвшүүлэх гээд байна гэсэн яриа гарсан. Үүнд тайлбар өгөөч?
- МАХН-ын Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийнээ ялчихсан. Үүнийг тэвчиж чадахгүй төрийн хулгайч нар СЕХ дээр урьдчилсан сонгууль явуулж хассан.
Дахин сонгууль болвол МАХН-ын удирдлагууд нэр дэвшигчээ тодруулна. Монголын сонгууль шударга байгаасай.
С.Ганбаатар "Маргаантай газрууд буюу 76 хэсэг дээр булхай хийсэн нь тогтоогдсон. Ард түмний 100 орчим саналыг тэд луйвардсан. Энэ талаарх баримтыг СЕХ-д албан бичгээр хүргүүлсэн" гэлээ.
"Хуульд сонгогч хэнийг ч дэмжээгүй бол сонгогчийн саналын хуудсыг хүчинтэйд тооцно"
МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга "Сонгуулийн тухай хуулийн 97.9, 97.2 дээр байгаа эрхээ эдлэхийг иргэддээ уриалж байна.
Хуульд сонгогч хэнийг ч дэмжээгүй бол сонгогчийн саналын хуудсыг хүчинтэйд тооцно. Үүнийг ард түмэн зөвөөр ойлгоосой.
Хоёр нэр дэвшигчдийн алийг ч сонгохгүй байхыг уриалъя" гэв. | https://ikon.mn/n/11tf |
11tg | 360: Home Plaza худалдааны төв баяр наадмыг тохиолдуулан онцгой хямдрал зарлалаа | СУРТАЛЧИЛГАА | 07/04/2017 12:02:00 | Баянмонгол хорооллын баруун талд байрлах Home Plaza худалдааны төв БАЯР НААДМЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛ зарлалаа.
Хямдралын хугацаа: 2017.06.30-07.10
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
Улаанбаатар хотын зүүн урд бүсийн хэрэглэгчдэд хамгийн ойр байрладаг уг салбар маань хэрэглэгч олны итгэл найдварыг хүлээн олон төрлийн үйл ажиллагааг нэгэн доор явуулж байна.
70,000 орчим нэр төрлийн чанарын шаардлагыг бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнтэй супер маркет
Солонгос жимс, ногоог Солонгос улсаас 7 хоног бүр онгоцоор тээвэрлэн таны гар дээр бид хүргэсээр ирсэн билээ. Мөн Герман болон Солонгос улсын бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.
Fila брэнд хувцасны дэлгүүр
Итали улсаас гаралтай Fila брэнд нь 2016 оны 4-р сараас эхлэн Монгол улсад албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Tom N Toms кофе шоп болон Terrace
Кофены анхилам үнэр, тансаг амтыг задгай талбайд суун мэдрэх боломжийг та бүү алдаарай.
Тав тухтай орчин, найрсаг харьцаагаар үйлчилүүлэгчдийн сэтгэл хангалуун байдлыг хангахын тулд үргэлж хичээж ажилласаар ирсэн билээ.
BB’Secret hair&spa үсчин гоо сайхны салон
Энэхүү салон маань мэргэжлийн Солонгос болон Монгол үсчидтэй ба гоо сайхны цогц үйлчилгээг явуулж байна.
“Home food court” олон орны хоолны газар
Мэргэжлийн ур чадвартай тогооч нарын бэлтгэсэн Монгол, Япон, Солонгос, Хятад хоол болон олон төрлийн пиццаны амтыг мэндрэх боломжтой.
Гоо сайхан, гоёл чимэглэлийн бүхийл брэндүүд нэг дор байрлаж байна
Үүрэн холбооны операторууд
Түц машин болон АТМ
Худалдаа хөгжлийн банк
Ажиллах цагийн хуваарь: 09:00-22:00
Facebook page: My home plaza
Утас: 7014-8844
| https://ikon.mn/n/11tg |
11th | "Сүү бонд" түүхэн дээд амжилт тогтоолоо | А.Төгөлдөр, iKon.mn | 06/30/2017 09:50:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн гаргасан нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хувьцаагаар баталгаажсан 6.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “СҮҮ БОНД”-ын анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр явагдаж дууслаа.
Нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67,547 ширхэг захиалга ирж худалдан авах захиалга нийлүүлэлтээс давсан байна.
“Голомт Капитал ҮЦК” ХХК нь бондын үндсэн андеррайтераар ажилласан ба ажлын 3 хоногийн дотор бондын борлуулалтыг туслах андеррайтер “Ард Капитал Групп ҮЦК” ХХК, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-ын хамт амжилттай хийж гүйцэтгэлээ.
Ингэснээр “СҮҮ БОНД” нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр дүнтэй компанийн бонд боллоо. Нийт 115 худалдан авах захиалга ирснээс аж ахуйн нэгж 7, гадаадын иргэн 3 байв. Мөн захиалгын үнийн дүнгийн 43% нь хувь хүн байсан нь сүүлийн 2 жилийн нээлттэй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаатай харьцуулахад 10 дахин өндөр байлаа. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг илтгэж байна.
Монголын хөрөнгийн зах зээлд компанийн бондын арилжаа 2001 оноос эхэлсэн бөгөөд 2016 хүртэлх 16 жилийн хугацаанд давхардсан тоогоор 12 компанийн бонд арилжиж нийт 23.4 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээрээс босгож байв. Энэ удаад “СҮҮ БОНД” 6.0 тэрбум төгрөгийн санхүүжилт амжилттай босгосноор Монголын хөрөнгийн биржээс бонд гаргах замаар татсан хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 20%-ийг дангаараа бүрдүүлж байна. | https://ikon.mn/n/11th |
11ti | Франко Черри: Дуурьт дуулахын зэрэгцээ балет бүжиглэдэг | Р.Оюун | 06/30/2017 10:00:00 |
Италийн “Пуччини сан”-гийн дуучин Франко Черриг “Өөр зочин” булангийн зочноор урилаа. Тэрбээр Монгол, Испани, ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарч УДБЭТ-т “Үнсгэлжин” дуурьд тоглохоор ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайхан аялж ирлээ, нэлээд урт удаан аялал байлаа. Намайг Франко Черри гэдэг. Баритон хоолойтой, Италийн дуучин. Анх балетын бүжигчин, төгөлдөр хуурч, мөн загвар өмсөгчөөр ажиллаж байгаад мэргэжлээ сольж дуурийн дуучин болсон. Миний хөгжмийн карьер эхэлснээс хойш их аялж байгаа. Саяхан Хятадын 15 хотын дуурийн томоохон төсөлд уригдаж аялан тоглолтод оролцсон.
Мөн Венийн хамгийн том алдартай театрт дуулсан. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Лондонд дуулах завшаан тохиосон. Энэ үеэр Монгол Улсын соёлыг сурталчилж байсан өдөрлөгт оролцсон нь анх удаа Монголын соёлтой танилцах боломж олгосон.
-Яагаад дуурийн дуучин болсон юм бэ?
-Би балетын бүжигчин байсан. Нэг өдөр орчин үеийн бүжиг бүжиглэж байтал бүжиг дэглээч маань надаас "Энэ хэсгийг дуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд дуулсан чинь тэр үед дуурийн алдартай дуучин байж таараад "Ийм сайхан хоолойтой юм чинь дуурьд дуулах хэрэгтэй” гэж зөвлөснөөр дахин суралцаж өөрийн дуртай сонгодог урлагийг нэгтгэж чадсан.
-Дуурийн дуучин байх, балетын бүжигчин байхын ялгаа нь юунд байна?
-Миний бодлоор ялгаа байхгүй. Яагаад гэвэл энэ хоёр урлаг хоёулаа тайзан дээр сэтгэлийн хөдлөлөө гаргадаг. Тиймээс балетын бүжигчин байснаараа удаан дуулах ноотыг балетын үсрэлттэй төсөөлж дуулдаг. Би дуулахдаа бүх бие сэтгэлээ зориулдаг Энэ хоёр бие биенийхээ үргэлжлэл нь. Хоорондоо ялгаагүй гэж хэлж болно.
-Дуулахынхаа хажуугаар балетад бүжиглээч гэвэл яах вэ?
-Би аль хэдийнээ ингэж бүжиглэсэн. Нэг дуурьд дуулж байтал миний бүжиглэдгийг мэддэг найруулагч байж таарсан. Тэгээд “Та энэ хэсэгт дуулаагүй байхдаа бүжиглээч” гэхэд нь бүжиглэхэд нэлээд хүч шаардсан ч сонирхолтой сайхан санагдсан.
-Өмнө нь Монголд ирж байв уу?
-Үгүй ээ, анх удаа ирж байна.
-Юу нь их таалагдав?
-Хамгийн их таалагдаж байгаа нь монголчууд их тайван хүмүүс юм. Тэдний сайхан энергийг мэдэрч байна. Баруунд хүмүүс завгүй, сандарч гүйлдсэн хэцүү байдаг. Монголчуудын хувьд сайхан мэдрэмж, энерги ялгарч байгаа нь мэдэгддэг. Монгол охид их царайлаг юм билээ. Дараа нь ганцаараа тухтай ирж, аялна гэж бодож байгаа. Яагаад гэвэл гайхамшигтай, сайхан орон учраас эргэж ирж танилцахыг хүсэж байна.
-Монгол хоол идэж үзэв үү. Ямар хоол нь их таалагдсан бэ?
-Бууз идэж үзсэн. Max хийсэн паста байсан. Мөн ногоотой хонины мах идэж үзлээ. Маш их таалагдсан. Спортоор хичээллэдэг болохоор уураг ихтэй махан төрлийн хоол идэх дуртай. Би гүйхээс гадна усанд сэлдэг. Эрүүл мэндээ бодож хийдэг. Гэхдээ бас нэг гол шалтгаан нь дуулахад бэлэн байх ёстой. Хэдий чинээ бэлтгэл хийнэ төдий чинээ сайн дуулдаг.
-Бэлтгэл сайн хийснээр хоолой сайн гарна гэсэн үг үү?
-Тийм ээ. Бид удаан хугацаагаар бэлтгэл хийдэг. Тухайлбал, 10 цагийн бэлтгэл хийх үе ч бий. Хэрэв сайн бэлтгэлтэй байхгүй бол дуулж чадахгүй.
-Дуучид хоолойгоо сайхан байлгахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Та яадаг вэ?
-Хүн бүр өөрийн гэсэн заншилтай байдаг. Үүнийг буруутгах аргагүй. Миний хувьд дуулна гэдэг сэтгэл санаа сайхан байхтай холбоотой гэж боддог. Тиймээс өөрийгөө сайн, сайхан байлгах, амрахын төлөө ажилладаг. Хэдий чинээ сэтгэл санаа төвшин байна төдий чинээ хоолой гардаг.
-Монгол дуучидтай хамтарч ажиллахад бэрхшээл байна уу?
-Ямар ч асуудал байхгүй. Өндөр төвшинд дуулдаг мундаг дуучид байгаа. Миний хувьд энэ хүмүүстэй өмнө нь хамт ажиллаж байсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Өмнө нь монгол дуучидтай хамтарч дуулж байгаагүй. Америк, Англи Хятад, Герман. Австрийн дуучидтай дуулж байсан. Мөн дэлхийгээр тойрч дуурьд дуулдаг байсан.
-Монгол дуучдыг бусад орны дуучидтай харьцуулахад ямар байна вэ?
-Монгол дуучид өндөр төвшинд байна гэж хэлмээр байна. Ялангуяа, италичуудын хэмжээнд, итали дуудлага, итали дуурийг дээд төвшинд сайн дуулж байна. “Үнсгэлжин” дуурьд хамтарч дуулснаар миний хувьд Монголтой харьцах эхлэл маань гэж бодож байна.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглох, усанд сэлэх, ном унших, мөрөөдөх дуртай. Үүнээс гадна өөрийнхөө төлөвлөгөөнүүдийг их боддог. Тухайлбал, ямар хүнтэй яаж ажиллавал карьер маань сайн явах вэ, мастер классиа хэзээ нь хийвэл дээр вэ гэдгээ бодож төлөвлөдөг. Би далайтай ойрхон амьдардаг болохоор зав гарвал далай руу үсэрч ороод сэлэх дуртай.
-Таны хобби юу вэ?
-Хоол хийх дуртай. Тэр тусмаа загасаар хоол хийх дуртай. Монголд ирээд хонины мах идэж үзсэн. Маш гоё зөөлхөн болгосон байсан. Тэрийг яаж хийж сурдаг юм билээ гэж бодож байна. Ямар ч гэсэн хийх гэж оролдож үзнэ ээ.
| https://ikon.mn/n/11ti |
11tj | Токио 2020 Олимпийн наадмын үеэр хөвдөг зочид буудал ажиллуулна | Р.Төмөр, ikon.mn | 06/30/2017 10:11:00 |
2020 онд Токио хотод болох зуны Олимпийн наадмын үеэр япончууд зочид буудлын хомсдолд орохоор байгаа юм. Тиймээс тансаг ангиллын хөлөг онгоцнуудыг зочид буудал болгон ашиглахаар судалж байгааг засгийн газрын төлөөлөгч Пүрэв гарагт мэдээлжээ.
Уг санааг хэрэгжих боломжтой эсэхийг судлах ажлын хэсэг байгуулагдаж, эхний хуралдаанаа өчигдөр хийсэн юм байна. Уулзалтын үеэр боомтуудад хөлгийг урт хугацаагаар байрлуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчин, ресторан, хоол хангамжийн асуудал зэргийг хэлэлцжээ.
2020 онд 40 сая зочин хүлээж авах зорилтыг Японы засгийн газар тавиад байгаа бөгөөд харин тэднийг буулгах зочид буудлын хүрэлцээ хамгийн том асуудал болоод байгаа.
Хөлөг онгоцыг зочид буудал болгон ашигласан тохиолдол 2014 оны Сочи, 2016 оны Рио де Жанейрогийн наадмуудын үед гарч байжээ. Токио болон Иокохама хотуудын боомт нь том хэмжээний хөлөг онгоцуудыг хүлээн авч, байрлуулах хамгийн боломжтой хувилбарт тооцогдож байгаа тухай засгийн газрын төлөөлөгч дурдсан байна.
Эх сурвалж: Japan Times
| https://ikon.mn/n/11tj |
11tk | СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна | С.Бадрал, iKon.mn | 06/30/2017 10:17:00 | Mанай оронд дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий.
Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг.
ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 2016 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин илүү могойд хатгуулсан байна.
Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна.
Могойд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж:
Яаралтай тусламж дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх
Тайван байлгаж, хөдөлгөөнийг хязгаарлах
Идэх, уух зүйлсийг хориглох.
| https://ikon.mn/n/11tk |
11tl | ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирлыг хүлээн авч уулзлаа | ikon.mn | 06/30/2017 10:26:00 |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирал Петер Виттерауфыг хүлээн авч уулзлаа.
Тус сан Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг анхнаас нь эхлэн дэмжиж, эрх зүйн салбарт өнөөг хүртэл дэмжлэг туслалцаа үзүүлж буйг Үндсэн хуулийн цэцийн дарга тэмдэглэв.
Мөн Цэцийг байгуулагдсан цагаас эхлэн түүний материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд харамгүй туслалцаа үзүүлж ирснийг тэрээр цохон хэллээ.
Үндсэн хуулийн цэц тус сантай хамтран ардчилсан ёс, шүүхийн бие даасан байдал, засаглалыг хуваарилах зэрэг сэдвээр семинар, онол, практикийн бага хурлыг зохион байгуулж ирсэн билээ.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг олон нийтийн хүртээл болгоход ч Ханнс Зайделийн сан тусалж байгаад талархалтай байгаагаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр илэрхийллээ.
Эх сурвалж: ҮХЦ-ийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч | https://ikon.mn/n/11tl |
11tm | Ц.Цогзолмаа: Ээжүүдэд маш том дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байна | Т.Өлзийбаяр, iKon.mn | 06/30/2017 11:37:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны байнгын хороонд шилжүүллээ.
156 мянган өрхийг эмэгтэйчүүд дангаараа толгойлж байна
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "156 мянган өрхийг эмэгтэйчүүд дангаараа толгойлж байна.
Сард 40 гэр бүл шинээр бүртгүүлж байхад 10-15 гэр бүл цуцлуулж байгаа юм.
Тийм учраас эдгээр хүмүүсийн нийгмийн халамжийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа.
Ээжүүдэд маш том дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.
Тухайн хуулийн хэрэгжилтийн хугацаа хэзээ вэ гэдгийг тодруулмаар байна" гэлээ.
Хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
Гэрэл зургийг Mpa.mn
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.
2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ.
Уг хуулийг хэрэгжүүлэхэд 72 тэрбум төгрөг хэрэгтэй" гэв.
0-3 насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Уг хууль зөвхөн өрх толгойлсон ээжүүдэд зориулсан хууль биш.
0-3 насны хүүхдээ харж байгаа 135 мянган ээж байгаа.
Эдгээр ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох тухай хуульд туссан" гэлээ.
Өрх толгойлсон ээжүүдэд тэтгэмж өгөхөөр салалт ихэсвэл яана
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ хуулийн төслийг би дэмжихгүй байгааа.
Өрх толгойлсон ээжүүдэд тэтгэмж өгөөд эхлэхээр салалт ихэсвэл яана.
Манайханд нэг тийм сонин хандлага байдаг даа. Үүний оронд хүүхдүүдийг дэмжих нь зөв" гэв.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гурав болон түүнээс өрх толгойлсон эхэд улирал бүр тэтгэмж олгох талаар тусгажээ. Эцсийн хэлэлцүүлгээр тэтгэмжийн мөнгөн дүнг нарийвчлан тогтоох юм. | https://ikon.mn/n/11tm |
11tn | Байгалийн гамшгийн улмаас хугарч унасан 14 төмөр бетон тулгуурын зургааг нь шинээр суурилуулжээ | А.Төгөлдөр, iKon.mn | 06/30/2017 13:13:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
13:13 2017/06/30
Цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбох, сэргээн засварлах ажил шуурхай хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 6 тулгуур шонг суурилуулаад байна.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур бетон шон л гэхэд 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг юм байна. Энэхүү шонг 34 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суулгаж байгаа учраас засварын ажилд багагүй цаг орж байгааг мэргэжилтнүүд ярьж байна.
Энэ ажилд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 75 инженер техникийн ажилтан, 29 машин механизм ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэжээ.
Байгалийн гамшигт өртөж, хугарч унасан төмөр бетон тулгууруудыг анх 1980 онд суурилуулсан бөгөөд нийтдээ 37 жил ашиглагдаж, хуучирч муудсан байжээ.
11:08 2017/06/30
Завхан аймгийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна
- Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, газар дээр нь ажиллаж байна-
Зургаадугаар сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт - Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд /ЦДАШ/ томоохон хэмжээний гэмтэл гарсан.
Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн 159 сум одоогийн байдлаар цахилгаангүй болсон юм.
"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдал зарлаж, шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад, 02:30 цагт Багануур Зүүн өмнөд салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй бригад, Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад үүрийн 05:34 цагт гарч, гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байна.
Шугамын гэмтлийг засварлахын зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд Тайширын усан цахилгаан станц хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын усан цахилгаан станц 1 МВт –ын ачаалалтай ажиллаж байна.
Өчигдөр өглөөний байдлаар Завхан аймгийн төв болон сумдад эрчим хүч тасраад байсныг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулжээ.
Эх сурвалж: ЭХЯ
13:13 2017/06/30
Цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбох, сэргээн засварлах ажил шуурхай хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 6 тулгуур шонг суурилуулаад байна.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур бетон шон л гэхэд 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг юм байна. Энэхүү шонг 34 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суулгаж байгаа учраас засварын ажилд багагүй цаг орж байгааг мэргэжилтнүүд ярьж байна.
Энэ ажилд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 75 инженер техникийн ажилтан, 29 машин механизм ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэжээ.
Байгалийн гамшигт өртөж, хугарч унасан төмөр бетон тулгууруудыг анх 1980 онд суурилуулсан бөгөөд нийтдээ 37 жил ашиглагдаж, хуучирч муудсан байжээ.
| https://ikon.mn/n/11tn |
11to | Дэлхийг аврахад ГУРВАН ЖИЛ үлдээд байгааг эрдэмтэд анхаарууллаа | Р.Төмөр, ikon.mn | 06/30/2017 11:10:00 |
Дэлхийн цаг уурын дулаарал эцэстээ манай гарагийг сөнөөх аюултай гэдэг. Өнөөдрийн байдлаар далайн усны түвшний өсөлт сүүлийн 20 жилд 50 хувь нэмэгджээ. 2017 онд түүхэнд байгаагүй хэмжээний халалт дэлхийн өнцөг булан бүрт тохиолдоод байна.
Тэгвэл хоёр өдрийн өмнө зургаан алдартай эрдэмтэн, дипломатчид нийлж, нэгэн ил захидал бичсэн нь цаг уурын дулаарлыг барьж тогтооход ердөө гурав орчим жилийн хугацаа үлдээд байгааг анхааруулсан утгатай байлаа. Тэдний дотор НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан захирал асан Кристиана Фигуэрэз, нэрт физикч Стефан Рамсторф нар байгаа юм.
Энэ сарын 28-нд нийтлэгдсэн захидал нь дэлхийн бүх улс орнуудын засгийн газрууд, компаниуд, эрдэмтэд, иргэдэд хандаж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг уриалжээ.
Тэдний үзэж байгаагаар 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тогтмол хэмжээнд бууруулж чадвал дулаарлыг эргэлт буцалтгүй үргэлжлэхээс сэргийлж чадах гэнэ.
2020 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөнд:
Нийт эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүч болгох
2050 он гэхэд хот, суурин газруудын шатдаг түлшний хэрэглээг бүрмөсөн зогсоохын тулд жил бүр $300 тэрбумыг зориулах
Бүх шинэ автомашины 15 хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгох
Ой мод огтлохоос үүсэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2050 оноос өмнө хоёр дахин бууруулах
Цаг уурын дулааралтай тэмцэх төслүүдэд санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд тусгагджээ.
Тэдний захидал нь саяхан Парисын цаг уурын дулааралтай тэмцэх гэрээнээс татгалзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын байр суурийг өөрчлөх зорилготой нь тодорхой байна.
Эх сурвалж: Business Insider
| https://ikon.mn/n/11to |
11tp | “ҮХЦ-ийн нийт шийдвэрийн 55 орчим хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгатай байна” | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/30/2017 12:30:00 |
Гэрэл зургийг MPA.mn
Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулсан “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл: Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Хурлын ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар ОХУ, ХБНГУ, БНСУ, БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэд ерөнхийлөгч, шүүгч нар болон ХБНГУ-ын Ханнс Зайделын Тэргүүн захирал, ОУХАИ-ийн захирал, Зүүн Хойд Азийн хэлтсийн дарга, Бавари мужийн Захиргааны сургуулийн захирал асан нар оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцангийн “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл:Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт илтгэлээр бага хурал эхэлсэн юм. Түүний илтгэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэсэн асуудлуудын талаар сонирхолтой тоо баримт дурдагдлаа.
Гэрэл зургийг MPA.mn
ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан “Үндсэн хуулийн цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, гомдлын агуулгын олон жилийн дунджийг авч үзвэл:
Хууль, түүний холбогдох зүйл заалт, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 50-60 орчим хувь;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 10-20 орчим хувь;
Төрийн өндөр албан тушаалтан /Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор/ Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 15-20 орчим хувийг тус тус эзэлж байна.
Ирсэн өргөдөл мэдээллийн 10-аад хувьд нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шийдвэрлэсэн үзүүлэлт бий. Бусад 90 хувь нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй, эсвэл бусад байгууллагын эрх хэмжээний асуудал байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас хойш гаргасан шийдвэрийн 55 орчим хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгатай байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон Үндсэн хуулийн заалттай холбоотой хянан шийдвэрлэсэн маргааны тухайд 60 орчим хувьд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ” гэв.
Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцийн цаашид тулгарч буй асуудлын талаар “Үндсэн хуулийн цэц хараат бусаар ажиллах бүхий л боломжийг бий болгох түүнд улс төр, эдийн засгийн ямар ч дарамт шахалт үзүүлэхгүй байх, үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрнээ хангах явдал нь Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх үйл явцын чухал хэсэг гэж үзэж болно.
Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүдийн хараат бус байдлыг илүү бататган бэхжүүлэх шаардлага бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс цаашид баримтлах гол чиг шугам юм” гэдгийг онцоллоо.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Доржийн Одбаяр “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц” сэдвээр илтгэл танилцууллаа. Монголчууд Үндсэн хуулиа өөрчлөх асуудал ярьж байгаа энэ цаг үед түүний илтгэлээс зарим зүйлс сонирхол татаж байсан юм.
"Үндсэн хуулийг шаардлагагүй болон зохицуулалтыг дордуулсан нэмэлт, өөрчлөлтөөс хамгаалах үзэл санаа дэлхий нийтэд түгээмэл болжээ"
Гэрэл зургийг MPA.mn
Тухайлбал ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр “Үндсэн хуулийн үндсэн бүтцийн номлол бол аливаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөхгүй байх улмаар улс орны гол хуулийг ийм төрлийн оролдлогоос хамгаалах зорилготой номлол юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урьд, өмнөх үеэс илүү өргөн хүрээнд яригдаж байгаа өнөө цагт энэхүү номлолыг судлах, бусад орны туршлагаас суралцах нь чухал ач холбогдолтой юм.
Энэхүү номлол нь нэгдүгээрт парламент өөрийгөө хууль тогтоох хязгааргүй эрхтэй гэж үзэж байсантай, хоёрдугаарт Үндсэн хуульд ойр, ойрхон олон нэмэлт өөрчлөлт оруулж байсантай, гуравдугаарт нэмэлт, өөрчлөлт болгон тухайн харилцааг сайжруулж байгаагүйтэй холбоотойгоор бий болсон байна.
Сүүлийн үед Үндсэн хуулийг тогтвортой байлгах зорилгоор, шаардлагагүй болон зохицуулалтыг дордуулсан нэмэлт, өөрчлөлтөөс хамгаалах үзэл санаа дэлхий нийтэд түгээмэл болж олон улсын энэ талын чиг хандлагыг “Үндсэн бүтцийн номлол”-ын зүг хэдийнэ эргэсэн байна гэж эрдэмтэн, судлаачдын зүгээс дүгнэсэнтэй санал нэг байна. Энэ хандлага нь Үндсэн бүтцийн номлол нь Роско Паундын хэлсэн “Үндсэн хуулийн аргаар хийгдсэн Үндсэн хуулийн бус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”-өөс аливаа Үндсэн хуулийг хамгаалах чухал арга хэрэгсэл болж байгаагийн илрэл юм.
Манай улс Үндсэн хуулийн үндсэн бүтцийг тусад нь хууль гаргах замаар тогтоосон хэдий ч энэ арга замаар үндсэн бүтцээ бий болгосон улс, орон тун цөөн байна. Олон улс орон үндсэн бүтцийн суурь зарчим болон заалтыг Үндсэн хууль дотроо, өөрт нь тусгасан байгаатай харьцуулж үзвэл манай Үндсэн хуулийн үндсэн бүтцийг бие даасан хуулиар тогтоосон нь үндсэн бүтцийг шилжилтийн шинжтэй болгосон байна гэж дүгнэж болохоор байна. Үндсэн бүтцийн энэхүү шилжилтийн шинж нь түүнийг хэврэг, парламентаас хийж болох нэмэлт, өөрчлөлтөд амархан өртөмтгий болгожээ. Энэ нь хууль тогтоогчдын зүгээс дээр дурдсан дөрвөн заалтыг хассан үйлдлээр нотлогдож байна.
Тиймээс Үндсэн хуулийн үндсэн бүтцийг голлох цөөн хэдэн зарчмын хувьд томьёолон, тусгай заалт болгон Үндсэн хуульдаа өөрт нь тусгах нь зүйтэй байна. Учир нь үндсэн бүтцийн номлолын нэг зорилго бол парламентын зүгээс учирч болох улс төрийн шинжтэй халдлагаас Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар түүний үндсэн бүтцэд гэмтэл учруулах юм уу, улмаар дордуулах шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг хязгаарлах учиртай юм гэв. | https://ikon.mn/n/11tp |
11tq | ШИНЭ НОМ: “Марракешийн дуу хоолой” | МОНСУДАР | 06/30/2017 11:52:00 |
Жил бүр 9 өөр орны 9 өөр зохиол бүтээлээр баяжин үргэлжлэх “Монсудар-Утга зохиол” цувралын 2017 оны номууд уншигчдын хүртээл болж эхэллээ.
Энэ жил уншигчдад хүрэх 9 номын нэгээр сонгогдон хэвлэгдэн гараад удаагүй байгаа Элиас Канеттийн “Марракешийн дуу хоолой” номын товч танилцуулгыг хүргэж байна.
Элиас Канетти Умард Африкийн Марракеш хотод хэдхэн долоо хоногийг өнгөрөөсөн хэдий ч тэрхүү аялал түүний сэтгэлд гүн ул мөр үлдээсэн үлдсэн аж.
“Марракешийн дуу хоолой” ном нь өнгөц харахад Марокко орноор аялсан замын тэмдэглэл мэт боловч нийт хүн төрөлхтний өмнө тулгарсан, давж туулахад бэрхшээлтэй асуудлуудыг ч зохиогч энэ бүтээлдээ хөндөж, аяллын сэтгэгдлээ агуулга, хэмжээгээрээ ялгаатай арван дөрвөн зураглал болгон буулгажээ.
Энэхүү ном таныг мянгаад жилийн түүхтэй Марракеш хотын хөл үймээнтэй захууд, гар урчууд худалдаж байгаа зүйлсээ лангууны арын бяцхан талбайд хэрхэн хийж буйг эхнээс нь дуустал харах боломжтой мухлагууд, еврейчүүдийн дүүрэг, зөвхөн элсэн чихэр, ёотон зардаг араб дэлгүүрүүд гэх мэт сонирхолтой олон газраар аялуулж, баян, ядуу хүн ард, сохор гуйлгачин, тэмээний наймаачин, мал нядлагч, биеэ үнэлэгч, ажилгүйчүүдтэй уулзуулахын сацуу Канетти ч өөрийн ер бусын ажиглалтуудаараа танд гэнэтийн бэлгүүд барих болно.
Германы өдөр тутмын томоохон сонинуудын нэг “Зюддойче Цайтунг” (Süddeutsche Zeitung) Элиас Канеттигийн “Марракешийн дуу хоолой” номыг ХХ зууны шилдэг 50 романы жагсаалтдаа зүй ёсоор оруулсан байдаг. | https://ikon.mn/n/11tq |
11tr | Трамп, Путин нар ирэх долоо хоногт Германд уулзахаар боллоо | Р.Төмөр, ikon.mn | 06/30/2017 11:56:00 |
Долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Германы Хамбург хотод болох Их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа нүүр тулан уулзахаар болжээ.
Кремль, Цагаан ордон хоёулаа энэ уулзалтын талаар өчигдөр буюу Пүрэв гарагт зарласан юм. АНУ-Оросын харилцаа сүүлийн жилүүдэд маш хурцадмал байдалтай байгаа.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Кремль нөлөөлсөн гэх сэжиг, Украин, Крымийн асуудлаас болоод дайтахад ойрхон байгаа, NATO-гийн дорно зүгт хийж байгаа түрэлт, Сирид эсрэг талуудыг нь харилцан дэмжиж байгаа зэрэг олон асуудал тэдний дунд байгаа юм.
Трамп өөрөө Оростой харилцаагаа сайжруулах тухай байнга ярьдаг ч түүний Бүгд Найрамдах намынхан Москвад хатуу хандахыг шаарддаг.
Өнөөдрийн Америк-Оросын харилцаа Хүйтэн дайны үеийн хэмжээнд хүрээд байгаа юм.
Удтал хүлээгдсэн уулзалтын тов ийнхүү тодорсон ч яригдах асуудлын төлөвлөгөө тодорхой болоогүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Reuters
| https://ikon.mn/n/11tr |
11ts | АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №33 "Сондор Хилэн" төвийн багш С.Төмөрбат | ikon.mn | 06/30/2017 11:57:00 | “Сондор хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат ШУУД дамжуулалтаар англи хэлний алсын зайны хичээлийг зааж байгаа билээ.
Тэрбээр аравдугаар сарын 5-ныг хүртэл Одоо үргэлжилж буй цаг, Өнгөрсөн цаг, Ирээдүй цаг, Ирээдүйд өнгөрсөн цаг гэсэн дөрвөн цаг нэмэлтээр заах юм байна.
Түүний 33 дахь хичээлийг хүлээн авч үзнэ үү.
https://www.facebook.com/iKonNews/videos/691133801072191/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
С.Төмөрбат багш өмнө нь англи хэлний анхан шатны нийт 29 хичээлийг заасан юм.
| https://ikon.mn/n/11ts |
11tt | Дэлхийн жишигт нийцсэн Үндэсний шилдэг брэндүүд | СУРТАЛЧИЛГАА | 07/01/2017 12:16:00 | Манай улсын хүнсний үйлдвэрлэлийн салбар тэр дундаа шингэн хүнсний салбарын хөгжил дэлхийн жишигт хүрснийг үндэсний үйлдвэрлэгч, дотоодын компаниудын амжилтууд батлан харуулсаар байна.
Саяхан болсон Дэлхийн шилдэг брэндүүдийн чанар нэр хүндийн томоохон шалгаруулалтаас Үндэсний үйлдвэрлэгч “Жем Хужирт” ХХК-ийн Хужирт байгалийн эрдэст ус АЛТАН медаль, Хүнсний манлай үйлдвэр “Жем Интернэшнл” компанийн Чингис Гоулд брэнд ГРАНД АЛТАН медалийг тус тус хүртсэн байна.
Хүнсний үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүний амт чанар, үйлдвэрлэлийн технологийн сайжруулалтыг тогтмол хийж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг дээд хэмжээнд нь хүртэл ханган ажиллаж байгааг энэ удаагийн шалгаруулалт дахин баталлаа.
Дэлхийн шилдэг хүнс үйлдвэрлэгчид нэг дор цуглаж шилдэгээ тодруулдаг хагас зуун жилийн түүхтэй “Монде селекшн” Олон улсын чанарын шалгаруулалт нь энэ жил Бүгд найрамдах Мальт улсад зохиогдсон юм.
Шалгаруулалтад нийт 89 орны 3000 гаруй хүнс үйлдвэрлэгч шилдэг компаниуд өрсөлдсөн. Манай улсын үндэсний үйлдвэрлэгч компаниудын шилдэг брэндүүд алтан медаль хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрснээр цаашид шингэн хүсний экспортыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжийг бий болгож байгаа юм.
Тухайлбал “Жем интернэшнл” компанийн Чингис гоулд брэнд нь 2004 оноос хойш дотоодын зах зээлд чанар нэр хүндээр үргэлж тэргүүлэгч байр суурьтайгаар явж ирсэн бүтээгдэхүүн бөгөөд өдгөө хүртэл амт чанар стандартыг дээд хэмжээнд ханган ажиллаж ийнхүү дахин ГРАНД АЛТАН медаль хүртэж амжилтаа батламжиллаа.
| https://ikon.mn/n/11tt |
11tu | Долоодугаар сарын 10-ны Даваа гарагийг АМРАЛТЫН ӨДӨР болголоо | А.Төгөлдөр, iKon.mn | 07/04/2017 18:05:00 |
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
18:05 2017/07/04
Засгийн газрын өнөөдрийн /2017.07.04/ ээлжит хуралдаанаар долоодугаар сарын 10-ны Даваа гарагийг амралтын өдөр болгох шийдвэр гаргажээ.
Долоодугаар сарын 10-ны ажлын өдрийг 16-ны Ням гарагт шилжүүлсэн байна.
12:33 2017/06/30
Наадмаар АЖЛЫН ДӨРӨВ хоног амарна
Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох дөхөж байна.
Монголчууд 2014 оноос баяр наадмаар тав хоног амардаг болсон. Энэ жил тав хоногийн амралтын нэг өдөр нь Бямба гарагт таарч байгаа болохоор ажлын дөрөв хоног амарна.
Гэхдээ Засгийн газар хуралдаж амралтын хоногийг урагшлуулах шийдвэр гаргаж магадгүй юм.
18:05 2017/07/04
Засгийн газрын өнөөдрийн /2017.07.04/ ээлжит хуралдаанаар долоодугаар сарын 10-ны Даваа гарагийг амралтын өдөр болгох шийдвэр гаргажээ.
Долоодугаар сарын 10-ны ажлын өдрийг 16-ны Ням гарагт шилжүүлсэн байна.
| https://ikon.mn/n/11tu |
11tv | ТЭВЧЭЭР БОЛ ЯЛАЛТ | СУРТАЛЧИЛГАА | 06/30/2017 13:03:00 |
Тэвчээртэй бай! Хүсэл мөрөөдөлд тань хүргэх тэр зүг рүү шургуу зүтгэ! Мөрөөдөл таныг өөрийгөө өөрчлөх, засах, сайжруулах дахин бүтээх тэр аялалд хөтөлж, өөрөө өөртөө итгэх тэр итгэлийг өгдөг.
Тэвчээртэй бай! Идэвхгүй байхыг тэвчээртэй байна гэж ойлгож болохгүй. Энэ нь эерэг хандлагатай байж, зүрх сэтгэлийнхээ гүнд бүх зүйлс сайхан болно гэдэгт итгэхийг хэлдэг. Нөхцөл байдлыг зөвхөн харагдаж байгаагаар нь шүүж өөрийгөө бүү айлга.
Тэвчээртэй бай! Хэдийгээр таны дансанд 100 төгрөг байхгүй байсан ч, ажлаасаа халагдсан ч тэвчээртэй бай. Танд эдгээр зүйлсийг илүү дээрдүүлэн бий болгох хүч бий. Өөрт байхгүй зүйлсэд үндэслэн өөрийгөө бүү дорд үнэл. Таны хүссэн бүхэн танд байхгүй байж болох гэхдээ хэрэгтэй бүхэн тань танд байгаа.
Тэвчээртэй бай! Танд мөрөөдлөө биелүүлэх, амилуулах хүч, зориг бий. Өөрөө өөртэйгөө ажилла, өөрөө өөртэйгөө өрсөлд. Өөрийн тань бодож байгаагаас ч илүү их хүч, нөөц бололцоо танд байгааг олж хар. Үргэлж тэвчээртэй байж урагш алх. Тэр цагт л нөхцөл байдал таны талд зогсох болно.
Тэвчээртэй бай! Хэдийгээр хайртай дотны тань хүн энэ хорвоогоос явсан ч түүнийг эрүүл, аз жаргалтай, илүү сайхан газарт байгаа гэдэгт итгэ.
Тэвчээртэй бай! Салхи шуурга намдаж сайн сайхан амьдрал иртэл тэвчээртэй бай найз минь....
Тэвчээртэй бай! Хөдөлмөрлөхөд тэвчээртэй бай, Хуримтлуулахад тэвчээртэй бай,
Цэцгийг өдөр бүр усалвал өнгө зүсээ нэмдэгтэй адил, хуримтлалд өдөр бүр идэвхитэй хандвал үр ашгаа өгнө. Сэтгэлээсээ ханд, зуршил болго.
БАНКИНД ЗАРЦУУЛДАГ ЦАГАА АМЬДРАЛДАА ЗАРЦУУЛ. ШИМТГЭЛД ЗАРЦУУЛДАГ МӨНГӨӨ ХУРИМТЛАЛДАА ЗАРЦУУЛААРАЙ.
| https://ikon.mn/n/11tv |
11tw | 11 настай хүү Альберт Эйнштэйнээс өндөр IQ сорилын оноо авчээ | Р.Төмөр, ikon.mn | 06/30/2017 13:28:00 |
Британий иргэн, Энэтхэг гаралтай 11 настай хүүгийн IQ сорилын оноо Альберт Эйнштэйн, Стефэн Хокинг нарынхаас өндөр гарсан байна.
140 оноог гоц ухаантнуудын босго гэдэг бол Арнав Шарма хүү 162 оноо авсан ажээ. Энэ нь Германд төрсөн онолын физикч Эйнштэйн, нэрт одон орон судлаач Хокинг нараас бүхэл бүтэн хоёр оноогоор илүү гарсан үзүүлэлт юм.
Британий Ридинг хотод амьдардаг Арнав маш хэцүү гэгддэг уг сорилыг өмнө нь огт харж байгаагүй, бэлдэлгүй орсон гэнэ. Ингэснээрээ тэр Британий нийт хүн амын гоц ухаантан нэг хувьд багтаж байгаа ажээ.
Арнавын өгсөн шалгалт нь “Mensa test” гэгддэг хүнд хэцүүгээрээ алдартай IQ сорил юм.
Хүүгийн ээж Мэша Дамижа Шарма төсөөлж байгаагүй дүн авсан Арнавыг багадаа онцгой нэгэн байсныг нь дурссан байна. Хүүг ой хагастай байхад Энэтхэгт хүргэж эмээтэй нь уулзуулж байжээ. Эмээ нь хүүтэй хэсэг хамт байсныхаа дараа түүнийг ном эрдэмтэй хүн болох хүн гэж хэлэхэд ээж нь тоогоогүй гэнэ. Арнавын математикийн авьяас хоёр нас хагастайгаас нь мэдэгдэж эхэлжээ.
Одоо хүү Ридинг хотын Кроссфелд сургуульд сурдаг. Тооноос гадна дуулж, бүжиглэх авьяастай гэнэ. Тэрээр найман настайдаа хотын урлагийн авьяастан шалгаруулах тэмцээнд Болливүүдын дуу, бүжгээр хагас шигшээд шалгарч байжээ.
Тэр бас програм бичих, бадминтон, төгөлдөр хуур тоглох, усанд сэлэх хоббитойгоос гадна газарзүйн өндөр мэдлэгтэй, дэлхийн бүх улсын нийслэлийг нэрлэж чаддаг гэнэ.
Менса нийгэмлэгийн албаны хүн хэлэхдээ Арнавын авсан оноог “манай үндэстний маш өчүүхэн хэсгийн үзүүлж чадах амжилт” хэмээн магтжээ.
Менса нь өөрийгөө өндөр IQ оноо авч чадахыг харуулсан хүн л элсдэг онцгой нийгэмлэг юм. Уг нийгэмлэгт Британий хүн амын зөвхөн 2 хувьд багтах амжилт үзүүлсэн хүмүүс багтдаг.
Менса нийгэмлэгийг 1946 онд эрдэмтэн, хуульч Лэнслот Лионел Вар, Австралийн хуульч Роланд Беррил нар Оксфордод үүсгэн байгуулсан нь сүүлдээ дэлхий даяар салбартай болсон юм байна.
Тус байгууллагын уриа нь “хүний оюуны чадварыг илрүүлж, дэмжин хүн төрөлхтний тусын тулд зориулах” гэнэ.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/11tw |
11tx | Дээд шүүх “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав | ikon.mn | 06/30/2017 13:36:00 |
“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм гэж Улсын Дээд Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. | https://ikon.mn/n/11tx |
11tz | Онгоцонд хүний амь аварсан эмч нарт олон улсын нислэгээр үнэгүй зорчих эрхийн бичиг өглөө | ikon.mn | 06/30/2017 13:54:00 |
Энэ сарын 25-нд МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аяллын дугаартай нислэгээр зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж хүний амийг аварсан үйл явдал болсон билээ.
Тэдгээр эмч нар болох Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нарт талархалаа илэрхийлж "МИАТ" компаний нислэг үйлдэж буй аялалуудаас хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагнахаар шийдвэрлэжээ.
2017.06.25 онгоцон дотор:
Эх сурвалж: МИАТ ХК | https://ikon.mn/n/11tz |
11u | Нью-Йорк хотын даргаар ардчилагч Билл де Бласио сонгогдлоо | Өдрийн шуудан | 11/07/2013 09:38:00 |
Нью-Йорк хотын даргаар ардчилсан намын гишүүн Билл де Бласио сонгогдлоо
Мягмар гаригт Ныо-Йорк хотын даргыг сонгох санал хураалт болж, ардчилсан намын гишүүн Билл де Бласио сонгогдсон байна.
Өдгөө 52 настай Билл де Бласио 1993 оноос хойш сонгогдож байгаа анхны ардчилагч болж байна. Үүний урьд тус хотын даргаар тэрбумтан Майкл Блумберг гурван ч удаа сонгогдон ажиллаж байсан юм.
Нью-Йорк хот 8.3 сая хүн амтай. Хотын шинэ дарга хүн амын амьжиргааны түвшний ялгааг бууруулж, боловсролын салбарт түлхүү анхаархаа илэрхийлжээ.
Тухайлбал, тус хотод 440 мянган саятан амьдардаг бол оршин суугчдын 21 хувь ядуу зүдүү гэсэн ангилалд хамаардаг гэнэ.
Нью-Йорк хот бол дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг төдийгүй 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байсан аж.
| https://ikon.mn/n/11u |
11u0 | Дөрвөн аймагт ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барих хөрөнгийг шийдвэрлэлээ | А.Үлэмж, iKon.mn | 06/30/2017 14:07:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Азийн хөгжлийн банк, Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгуудын төвд 3,000 м3/хон хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барих ажил эхэллээ.
Өнөөдөр төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх, барилгын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ болон төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны төлөөлөл нар гарын үсэг зурлаа.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Өнөөдөр дөрвөн аймагт Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлж байна. Төслийн нийт санхүүжилт 21.1 сая ам.доллар, үүнээс АХБ-ны хөнгөлөлттэй зээл 19.43 сая ам. доллар.
Азийн Хөгжлийн Банкны зээлийг эргүүлж төлөх хугацаа нь 25 жил бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна. Зээлийг 2021 оноос эхлэн 20 жилийн хугацаанд жилд 2 хувийн хүүтэй төлнө.
Гэрэл зургийг mpa.mn
Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг бид хэд хэдэн хувилбаруудаар санхүүжилтийн эх үүсвэрийг хөөцөлдөж байгаа. Магадгүй энэ оны долоо, наймдугаар сардаа багтаж шийдвэрлэгдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэв.
Барилга угсралтын ажлыг дотоодын компаниудыг татан оролцуулж энэ намар эхэлж, бүтээн байгуулалтын ажил 2019 оны сүүлээр дуусахаар төлөвлөсөн байна.
Төслийн хүрээнд аймгийн төвүүдэд био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан шинэ үр дүнтэй, орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжуудыг барих аж.
Төслийн зорилго нь: Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар бохир усыг зайлуулах стандартыг хангах, цэвэрлэгдсэн усыг дахин ашиглах нөхцөлийг бүрдүүлж, лагийг бордоо, барилгын материал болгох техникийн шийдлийг гаргаж, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулах юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11u0 |
11u1 | “Исламын улс” ялагдсаныг Иракийн арми зарлалаа | Р.Төмөр, ikon.mn | 06/30/2017 14:19:00 |
Мосул хотын их дуганы балгас
Мосул хотын их дуганыг чөлөөлснийхөө дараа Иракийн арми тус улс дахь Исламын улс бүлэглэл ялагдал хүлээснийг зарлажээ.
Пүрэв гарагт буюу өчигдөр бригадийн генерал Яхия Расул үндэсний телевизийн сувгаар “Тэдний байгуулсан зохиомол улс байхгүй боллоо” гэж мэдэгдсэн юм.
Үүнээс яг гурван жилийн өмнө, яг энэ цэг дээрээс Исламын улсын удирдагч Абу Бакр Аль Багдади өөрийн “халифын вант улс” байгуулагдсаныг зарлан тунхаглаж байв.
Өнгөрсөн долоо хоногт Иракийн армид алдах нь тодорхой болмогц тэд 12 дугаар зууны Аль-Нури дуганыг дэлбэлсэн юм. Дуганы Аль-Хадба мөргөлийн цамхагт Исламын улсын хар туг 2014 оны зургаадугаар сараас эхлэн тасралтгүй мандаж байжээ.
Одоо чөлөөлөгдсөн Мосул хотын хэсгийг тэсрэх бөмбөгнөөс чөлөөлөх ажиллагаа явагдах юм. Хотын хуучин дүүргийн хэсэгхэн газарт 300 орчим исламист тулалдсан хэвээр байгаа ч ойрын хэд хоногийн дотор тэднийг устгаж чадна гэж Иракчууд амлажээ. Одоо Исламын улс бүлэглэл Тигрис голын баруун эргийн нэг километр хүрэхгүй хавтгай дөрвөлжин талбайг хянаж байгаа гэнэ.
Гэвч Мосул хотыг бага үнээр чөлөөлөөгүй юм. АНУ тэргүүтэй орнуудын агаарын цохилтод хэдэн мянган энгийн иргэн үрэгдэж, 850,000 орчим оршин суугч гэр орноосоо дүрвээд байна. Хот тэр чигтээ балгас болж, зуны халуунд өмхийрсөн хүүрнүүд хаа сайгүй хөглөрч байгаа юм.
1.5 сая хүн амтай Мосулыг чөлөөлөх тулаан 2016 оны аравдугаар сард эхэлсэн. Исламын улс бүлэглэлийн үлдэгдэл дайчид одоо Иракийн хойд нутаг, Сирийн хил дагуу ухран байрлаад байна.
Чөлөөлөх ажиллагаанд Иракийн армиас гадна Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд, Курдын пешмерга бүлэглэл оролцсон юм.
Гэхдээ террористууд газар нутгаа алдсан ч далд хэлбэрт шилжин дэлхий даяар хорлон сүйтгэх ажиллагаагаа үргэлжүүлнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Мөн Иракийн хойд хэсгээр төв засгийн газраа эсэргүүцдэг бүлэглэлүүд олон байдаг тул Исламын улс сүйрснээр Иракийн зовлон дуусахгүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/11u1 |
11u2 | Н.Учрал: Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна | ikon.mn | 06/30/2017 14:23:00 |
УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилж, зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулж гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэнэ.
Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан.
Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө өнөөдөр багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ.
Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш, эмчийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хуульчилж зохицуулалтыг нь оруулж өгсөн.
Тэр утгаараа Багшийн хөгжлийн тухай хуулийг нийслэл, 21 аймгийн 10 мянган багш нарын дунд гурван жилийн хугацаанд хэлэлцүүллээ.
Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барихад АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага аваад гэдийгээд суучихлаа.
Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байхад “Бид үүнийг хэлэлцэхгүй” гээд байгаагаа одоо зогсоо гэдгийг албан ёсоор шаардаж байна.
Монголын олон мянган багш нар хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болчих юмсан гээд хүлээж байгаа.
Төрийн албан хаагчийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа.
Уг хуулийн төсөлд багш, эмчийн 36 сарын нөхөн олговор, удаан жилийн нэмэгдлийг суулгаж өгөхөөр хуульчилсан байна.
Иймд Багшийн хөгжлийн тухай хуулийг баталчихвал багш нар ажлын байрандаа хөгжих боломжтой, цалин хөлс, урамшууллынх нь механизм нь шийдэгдчихэж байгаа гэдгийг ч УИХ-ын гишүүн Н.Учрал онцолсон юм.
Мөн багш нар орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамрагдах, МУБИС-ийг төгссөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй болох юм байна.
Улсын хэмжээнд ЕБС, их, дээд сургуулиудад 40 гаруй мянган багш ажиллаж байна.
Мөн хуулийн төслийн хүрээнд СӨБ, ЕБС, их, дээд сургууль, албан бус боловсролын төв, хүүхдийн зуслан, тодорхой сургалтын төв, чийрэгжүүлэлтийн төвийн багшид хамаарах талаар ярьж байна.
Үүнийг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн төвшинд ярилцаад явах юм байна" гэлээ.
Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлэг | https://ikon.mn/n/11u2 |
11u3 | Энэтхэгийн засгийн газрын сайд гудамжинд “морь харж” байгаад баригджээ | Р.Төмөр, ikon.mn | 06/30/2017 14:38:00 |
Энэтхэгийн хөдөө аж ахуйн сайд олон нийтийн газарт “морь харж” байгааг харуулсан гэрэл зураг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан байна. Хамгаалагч нар нь хүн харж байх хооронд сайд Радха Мохан Сингх хана руу шээж байгаа нь хэвлэлийн дуранд өртсөн ажээ.
Сайдын эвгүй зургийг сөрөг хүчний намынхан сошиал сүлжээнд тарааж, ерөнхий сайдынхаа бодлогыг эсэргүүцэж байгаагийн илрэл хэмээн шүүмжилсэн байна. Ерөнхий сайд Нарендра Моди 2014 онд Энэтхэгийн гудамж, талбайг цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж, нийт 12 сая нийтийн жорлонг хөдөө орон нутаг даяар байгуулах ажил эхлүүлсэн юм.
Тиймээс сайдын үйлдэл нь засгийн газрын бодлогын эсрэг байгааг олон нийт шүүмжилж байна. Гэвч эрх баригч Бхаратия Жаната намын төлөөлөгч Хиндустан Таймс сонинд ярихдаа “Сайдын хийсэн үйлдэлд ямар ч буруу байхгүй. Хэн ч биологийн шаардлагыг хориглож дийлэхгүй. Та ч гэсэн алсын замд ямар ч жорлон тааралдахгүй бол ингэнэ биз дээ?” хэмээн өмөөрчээ. Тэр бас уг гэрэл зураг нь жил орчмын өмнөх явдлын гэрч гэж тайлбарласан байна.
Эх сурвалж: Independent
| https://ikon.mn/n/11u3 |
11u4 | "Нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрын гишүүний статустай байх зохицуулалт хуульд тусгагдсан" | ikon.mn | 06/30/2017 14:50:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат танилцуулав.
Нийслэлийн өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байгаа
Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байгаа аж.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 23 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн. Одоо Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 152 хороотой, хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 байгаа агаад нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь манай улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувь нь юм. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлж тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая буюу манай улсын нийт хүн амын 46.8 хувьд хүрээд байгаа аж.
Дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Мөн Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа.
Нөгөө талаас 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт нь сүүлд батлагдсан зарим хуулийн зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгож байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Тулгамдсан асуудпыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулвал урамшуулал хүртэнэ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 52 зүйлтэй юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн удирдлагаас нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, нийслэлийн бүх нөөц, бололцоо, төр, захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг энэхүү зорилтыг хангахад чиглүүлж удирдах; суурин соёл иргэншлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, урлаг, соёлын төв Улаанбаатар хотыг үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Хот байгуулалт, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг ханган хөгжлийн тогтвортой орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах; төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, төвлөрлийг сааруулах, оновчтой бүтэц, зохион байгуулалтын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх,хотыг бүсчлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн төвд байршиж байгаа төр, захиргааны байгууллагууд /яамдууд болон Засгийн газрын агентлагууд, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, зарим дүүргийн Засаг даргын Тамгын газар гэх мэт/-ыг үе шаттайгаар дагуул хот, дэд төвүүд рүү шилжүүлэн байршуулах ажлыг удирдан зохион байгуулах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Мөн нийслэлийн удирдлага, зохицуулалтын үндсэн зарчмыг шинээр томьёолж тусгасны зэрэгцээ нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмж оруулсан байна.
Ингэснээр нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчдад тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод, бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудпыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгасны зэрэгцээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн.
Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Ц.Цогзолмаа, Х.Болорчулуун, Д.Цогтбаатар, Д.Эрдэнэбат, Б.Батзориг, З.Нарантуяа, Д.Сумъяабазар, Ж.Ганбаатар, Л.Болд, М.Билэгт, Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулсан юм.
Энэ ондоо багтааж хоёр дэд төвийг байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хотын төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийн төр, захиргааны болон төрийн захиргааны зарим байгууллагыг дагуул хот болон дэд төвүүдэд нүүлгэн байршуулахаар төсөлд тусгасан.
Нийслэлийн дагуул хот болон нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг тодорхой хугацаанд тодорхой хувиар хөнгөлөх, нийслэлийн дагуул хотод байнгын үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй аж ахуйн нэгжид ажилладаг, тус хотын байнгын оршин суугчийн цалин хөлс, шагнал, урамшуулалд ногдуулах орлогын албан татварыг хөнгөлөх зэрэг зохицуулалтыг зааж өгсөн.
Дагуул хотын эрх зүйн үндсийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.
Харин нийслэлийн дэд төвүүдийг байгуулах асуудал хийгдэж байгаа, энэ ондоо багтааж хоёр дэд төвийг байгуулна.
Төсөлд дүүргийг эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд аймагтай, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэхээр тусгасан. Ингэснээр дүүргийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практикийг өөрчилж, нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх эерэг талтай гэж үзэж байгаагаа хэллээ.
Мөн нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хоёр дүүрэг болгож задлах боломжийн талаар судалгаа хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа.
Ингэж байж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймээс энэ талаархи судалгаа тооцоо гарсны дараа асуудлыг Улсын Их Хуралд өргөн барьж шийдвэрлүүлнэ.
Түүнчлэн хотын төвийн газрыг дахин төлөвлөх чиглэлээр тодорхой алхам хийгдэж эхэлж байгаа.
Хотын төвийн 800 орчим барилга байшингийн ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Иймээс хотын төвийн газрыг дахин төлөвлөх чиглэлээр одоогоор 12 байршлын 78 барилгад тендер зарлагдаж барилгын компаниуд ажлаа эхэлсэн гэдгийг хэлж байв.
Хотын төсөв санхүүгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх үүднээс хот үнэт цаас, бонд гаргах эрхтэй байх зохицуулалтыг төсөлд тусгасныг дурдлаа.
Харин Засгийн газрын гишүүн, сайд Ж.Мөнхбат хуулийн төсөлд Нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрын гишүүний статустай байх зохицуулалт тусгагдсан.
Дэлхийн бусад улсад ч ийм жишигтэй гэдгийг тодотгосон юм.
Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Сумъяабазар, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 47 нь буюу 77 хувь нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
| https://ikon.mn/n/11u4 |
11u5 | ТАНИЛЦ: Долоодугаар сарын 1-нээс нэмэгдэх ГУРВАН ТАТВАР | Б.УЧРАЛ, iKon.mn | 06/30/2017 14:57:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах урьдач нөхцлийг хангахын тулд долоон төрлийн татвар нэмсэн билээ. Сангийн яамны зүгээс “ОУВС ингэж шаардсан” гэх тайлбар хийсээр долоон төрлийн татварыг нэмүүлсэн ч тус сангаас “Зардлаа тана” гэсэн ерөнхий шаардлага тавьсан байдаг.
Долоон төрлийн татвар өнгөрсөн 5 дугаар сарын 1-н, ирэх 7 дугаар сарын 1-н, 10 дугаар сарын 1-н гэсэн гурван үечлэлээр нэмэгдэхээр 2017 оны төсвийн тухай хуулинд тусгагдаад буй. Энэ дагуу ирэх сарын 1-н буюу нөгөөдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Үүнд:
НЭГ: АВТОБЕНЗИН, ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Дэлхийн томоохон нефть олборлогч орнууд олборлолтын хэмжээгээ бууруулах бодлого барьж буйн зэрэгцээ ам.долларын ханш 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 400 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан дотоодод шатахууны үнийг хэвийн хэмжээнд барих шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын зүгээс:
2016.10.05 – Засгийн газрын хуралдаанаас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх шатахуунд 130 мянга, дизельд 150 мянган төгрөг байхаар тогтоосон.
2016.11.30-Засгийн газрын хуралдаанаас автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт нь тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол батлав. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгосон байна.
2017.01.15 –Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөг болгож, /90-ээс дээш октантайг 30 мянган төгрөг/, дизелийн түлшинд ногдох татварыг 70 мянган төгрөг болгон бууруулаад байсан юм.
Эдгээр гурван удаагийн хөнгөлөлтийг хоёр үе шаттайгаар /2017.07.01, 2017.10.01/ хүчингүй болгохоор 2017 оны төсвийн тухай хуулиндаа тусгаж өгсөн юм. Тодруулж хэлбэл автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг бууруулснаар 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах байсныг болиулсан гэсэн үг.
Жижиглэнгийн зах зээлд шатахууны хэрэгцээ эрс ихэсдэг улсын баяр наадмын амралтын үетэй зэрэгцэн холбогдох татвар нэмэгдэж буй нь энгийн худалдан авагчдад хүндээр тусахаар байна.
ХОЁР: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ДЭХ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна.
Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь /өөрчлөгдөхгүй/, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын төлдөг шимтгэлийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2020 он гэхэд 5 хувиар нэмэгдэж, тус бүр 2.5 хувийн татвар нэмж төлөхөөр байна.
Энэ зохицуулалтыг хийхдээ нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталсан. Тодруулбал иргэд ирээдүйд авах тэтгэврийн даатгалын сандаа илүү мөнгө төлж эхлэх зохицуулалтад орж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэл 7 хувь байгаа билээ.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн хувь хэмжээ сайн дурын даатгуулагчдад мөн хамаарахаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулсан. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх сарын 1-нээс нэмэгдсэн хувь хэмжээгээр нийгмийн даатгалаа төлөхөөр байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар сайн дурын даатгуулагчид орлогын биет хэмжээнээсээ нийт 12 хувийн шимтгэл төлдөг бөгөөд үүний 8 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд тооцогддог юм.
Нийгмийн даатгалын шимтгэл дэх энэ хувь хэмжээ /тэтгэврийн даатгалын шимтгэл/ ирэх сарын эхнээс 10 хувь болон өсөх юм. Улмаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчилж өгөөд байна. Тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ 2017 онд 14 хувь /2017.07.01-нээс/, 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувь болохоор байна.
ГУРАВ. “ПРИУС” МАШИНЫ ТАТВАР ТЭГЛЭЛТИЙН ХУГАЦАА ДУУСЧ, 50 ХУВИАР ТӨЛНӨ
УИХ-ын Хаврын чуулган түр завсарлахаасаа өмнө цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Үүнээс өмнө ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор долоон төрлийн татварыг нэмэхдээ энэ төрлийн автомашинуудын татвар тэглэлтийг 50 хувь болгон нэмэгдүүлээд байсан юм.
Татварын нэмэгдэл өнгөрсөн сарын /2017.05.01/ эхнээс хэрэгжсэн. Үүнийг Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ хоёр сарын хугацаанд сунгасан бөгөөд энэ хугацаа маргааш дуусгавар болж байна. Ингэснээр түр тэглэгдээд байсан гаалийн онцгой албан татвар 2012.07.01-ний өдрөөс хойш нэмэгдсэн шатлалаараа буюу 50 хувийн хөнгөлөлтөөр тооцогдох юм.
Сонгууль угтсан амлалтын хүрээнд 5 дугаар сарын 1-нээс хойш гаалийн онцгой албан татварт төлөгдөөд байсан 691 сая төгрөгийг энэ төрлийн автомашин импортлогчдод эргүүлэн төлсөн билээ. Харин улсын баярын өмнөхөн татварын тэглэлт нь хүчингүй болсноор машин импортлогчид “Наадмын шизо”-гоо амжилттай үүсгэж, тэр хэрээр энгийн худалдан авагчдад хүнд тусах нөхцөл байдал үүсэв. | https://ikon.mn/n/11u5 |
11u6 | Багшийн хөгжлийн хуулийн төсөлтэй холбогдуулан гурван шалтгаанаар АН завсарлага авлаа | ikon.mn | 06/30/2017 15:03:00 |
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын хаврын чуулгын хуралдаан энэ долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн хуралдаж байна.
Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Тус хуулийн төсөл нь Даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэгдээгүй, хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, УИХ-ын гишүүдэд төсөл болон тараах матерал ирүүлээгүй учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн юм.
Учир нь Багшийн асуудлыг ул суурьтай нухацтай авч үзэх,хуулийн төсөлтэй танилцаж саналаа хэлэх, байр сууриа илэрхийлэх зүйтэй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, цаашид гишүүддээ мэдээлэлтэй, даргын дэргэдэх хурлаар хэлэлцэгдэж, хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудлаа хэлэлцэж, дэгийн хуулиа сахиж байхыг УИХ-ын даргад анхаарууллаа.
Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг
| https://ikon.mn/n/11u6 |
11u7 | Францын ерөнхийлөгч албан ёсны хөрөг зурагтаа iPhone-ийг багтаажээ | Р.Түвшин, iKon.mn | 06/30/2017 15:16:00 |
Өчигдөр буюу Пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон албан ёсны хөрөг зургаа анх удаа олон нийтэд дэлгэжээ.
Түүний хөргийг 50,000 гаруй хувь хэвлэж, Францын хотуудын захиргаа, цагдаагийн газрууд, элчин сайдын яамдад байрлуулах юм. Хөрөг дээр Макрон ширээнийхээ өмнө голлон зогсож, хоёр талдаа Франц болон Европын Холбооны далбааг байрлуулсан байгаа ба цонхоор нь цэцэрлэг харагдаж байна. Ширээн дээр нь гурван ном, цагнаас гадна хоёр ширхэг ухаалаг гар утас байрласан нь сонирхол татаж байгаа юм.
Portrait officiel. pic.twitter.com/fAhSZJvPa5
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 29, 2017
Өөрийгөө бизнесийнхнийг дэмжигч ерөнхийлөгч, Францын стартап орчныг хөгжүүлэхийг хүсдэг гэдэг Макрон зурган дээр харагдах зүйлсийг өөрөө санаачлан байрлуулжээ.
Гар утас ерөнхийлөгчийн албан ёсны хөрөг дээр гарсан нь Францад төдийгүй, дэлхийд анхны тохиолдол гэж хэвлэлүүд үзэж байна.
Элисейн ордны төлөөлөгч Сибет Ндиаэ сүүлд нэгэн дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд хуваалцсан нь Макрон зураг авалтад бэлдэж байгааг харуулжээ. Энд үзүүлснээр хоёр утасны дээд талынх нь iPhone байсан ба бэлдэх завсар мессэж ирж байгаа дохио дуугарч байгаа нь сонсогдож байна.
Өчигдөр iPhone-ийг анх зах зээлд танилцуулсны 10 жилийн ойн өдөр байсан нь үүнтэй бас давхцсан юм.
#AvecLePrésident pour son portrait officiel. @soazigdlm pic.twitter.com/TSFXhEWLEy
— Sibeth Ndiaye (@SibNdiaye) June 29, 2017
Эх сурвалж: The Verge
| https://ikon.mn/n/11u7 |
11u8 | "Жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн тэтгэмж, 0-3 насны хүүхдэд сард 50,000 төгрөг олгоно" | Г.Мөрөн, iKon.mn | 06/30/2017 16:16:00 |
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
16:16 2017/06/30
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээлэл өглөө.
Сайд Н.Номтойбаяр "УИХ, Байнгын хороон дээр хэд хэдэн асуудал шийдэгдсэн, мөн шийдвэрлэгдэж байна. Зарим буруу ташаа мэдээлэлд тайлбар хийе.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэж оруулсны дагуу нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн.
"2018 оны нэгдүгээр сараас жирэмсэн эх болон 0-3 насны хүүхдэд тэтгэмж олгох зохицуулалттай байгаа"
УИХ-аар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгаж байна.
Жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн түр хугацааны тэтгэмж, 0-3 насны хүүхдэд сард 50,000 төгрөг зэрэг тэтгэмж олгох зохицуулалттай байгаа.
Олон нийтийн дунд ихэр хүүхдэд олгодог тэтгэмжийг болиулж байгаа гэсэн ойлголт яваад байна.
4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа буюу ихэр хүүхэд тус бүр нэг сая төгрөг, гурван ихэр тус бүр гурван сая төгрөгийн тэтгэмж авна.
Үүнээс гадна гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно.
Тэтгэврийн хувьд бүрэн тэтгэвэр тогтоолгох босго 20 жил байдаг. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 10-20 жил байдаг. 10 жилд хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг. Энэ тоо хэвээр үлдэнэ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дээрх хуулиар эрэгтэй 35, эмэгтэй 30 болгож байгааг хүмүүс андуурч, тэтгэвэрт гарах хугацаа 10, 15 жилээр нэмж байгаа гэж ойлгоод байна.
Тэтгэвэрт гарах эрх үүсэх хугацаа 20 жил хэвээрээ хадгалагдана.
Эрэгтэй хүн 35 жил, эмэгтэй хүн 30 жил нийгмийн даатгал төлснөөр тэтгэвэрт гарах эрх үүснэ.
Эрэгтэй хүн 35 жил нийгмийн даатгал төлсөн, эмэгтэй 30 жил төлснөөр практик дээр эмэгтэй хүн 48 насандаа, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа.
60, 65 гэж тогтоосонтой харьцуулахад нас харгалзахгүйгээр нийгмийн даатгалыг 30, 35 жилээр тооцож тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байна.
Даатгуулагч хүсвэл тэтгэврийн наснаас хойш ажиллах боломжтой.
Гагцхүү тэтгэврийн насанд хүрсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг зохицуулалтыг болиулж байгаа.
Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд мэдээллийн шинэ дэвшилтэт технологийг оруулна.
Жишээлбэл, даатгуулагч бүр өөрийн гэсэн нийгмийн даатгалын дугаартай болно. Олон улсалд Social Security тогтолцоо байдаг. Ингэснээр энэ тогтолцоонд шилжиж байна гэсэн үг.
"Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийнхийг 252,000 болголоо"
Маргааш долоодугаар сарын 1-нээс ач санах агуулга бүхий ахмад настны нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хуулийн доод хэмжээтэй уялдуулна гэж заасан байгаа.
Энэ хууль маргаашаас эхлэн хүчин төгөлдөр болохтой холбогдуулан, мөн эдийн засагт сэргэлт ирж, тодорхой мөнгөн эх үүсвэр тогтож байгааг харгалзаж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 252,000 болгоно.
Нийтдээ 161.5 тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлэх шийдэл бүхий ажлыг 2018 оны улсын төсөвт дагалдуулж, оруулж ирэх асуудал шат шатандаа шийдвэрлэгдэж байгаа.
Эдгээр зохицуулалтыг 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр 72 тэрбум төгрөгийг улсын төсөвт шийдвэрлээд байна" гэлээ.
15:31 2017/06/30
Н.Номтойбаяр сайд хэвлэлийн бага хурал зарлалаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр 15:30 цагаас Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа.
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрчлөлтүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Хуулийн төсөлд эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болох зэрэг уян хатан зохицуулалт оруулжээ.
Энэ талаар салбарын сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бололтой.
16:16 2017/06/30
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээлэл өглөө.
Сайд Н.Номтойбаяр "УИХ, Байнгын хороон дээр хэд хэдэн асуудал шийдэгдсэн, мөн шийдвэрлэгдэж байна. Зарим буруу ташаа мэдээлэлд тайлбар хийе.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэж оруулсны дагуу нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн.
"2018 оны нэгдүгээр сараас жирэмсэн эх болон 0-3 насны хүүхдэд тэтгэмж олгох зохицуулалттай байгаа"
УИХ-аар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгаж байна.
Жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн түр хугацааны тэтгэмж, 0-3 насны хүүхдэд сард 50,000 төгрөг зэрэг тэтгэмж олгох зохицуулалттай байгаа.
Олон нийтийн дунд ихэр хүүхдэд олгодог тэтгэмжийг болиулж байгаа гэсэн ойлголт яваад байна.
4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа буюу ихэр хүүхэд тус бүр нэг сая төгрөг, гурван ихэр тус бүр гурван сая төгрөгийн тэтгэмж авна.
Үүнээс гадна гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно.
Тэтгэврийн хувьд бүрэн тэтгэвэр тогтоолгох босго 20 жил байдаг. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 10-20 жил байдаг. 10 жилд хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг. Энэ тоо хэвээр үлдэнэ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дээрх хуулиар эрэгтэй 35, эмэгтэй 30 болгож байгааг хүмүүс андуурч, тэтгэвэрт гарах хугацаа 10, 15 жилээр нэмж байгаа гэж ойлгоод байна.
Тэтгэвэрт гарах эрх үүсэх хугацаа 20 жил хэвээрээ хадгалагдана.
Эрэгтэй хүн 35 жил, эмэгтэй хүн 30 жил нийгмийн даатгал төлснөөр тэтгэвэрт гарах эрх үүснэ.
Эрэгтэй хүн 35 жил нийгмийн даатгал төлсөн, эмэгтэй 30 жил төлснөөр практик дээр эмэгтэй хүн 48 насандаа, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа.
60, 65 гэж тогтоосонтой харьцуулахад нас харгалзахгүйгээр нийгмийн даатгалыг 30, 35 жилээр тооцож тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байна.
Даатгуулагч хүсвэл тэтгэврийн наснаас хойш ажиллах боломжтой.
Гагцхүү тэтгэврийн насанд хүрсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг зохицуулалтыг болиулж байгаа.
Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд мэдээллийн шинэ дэвшилтэт технологийг оруулна.
Жишээлбэл, даатгуулагч бүр өөрийн гэсэн нийгмийн даатгалын дугаартай болно. Олон улсалд Social Security тогтолцоо байдаг. Ингэснээр энэ тогтолцоонд шилжиж байна гэсэн үг.
"Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийнхийг 252,000 болголоо"
Маргааш долоодугаар сарын 1-нээс ач санах агуулга бүхий ахмад настны нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хуулийн доод хэмжээтэй уялдуулна гэж заасан байгаа.
Энэ хууль маргаашаас эхлэн хүчин төгөлдөр болохтой холбогдуулан, мөн эдийн засагт сэргэлт ирж, тодорхой мөнгөн эх үүсвэр тогтож байгааг харгалзаж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 252,000 болгоно.
Нийтдээ 161.5 тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлэх шийдэл бүхий ажлыг 2018 оны улсын төсөвт дагалдуулж, оруулж ирэх асуудал шат шатандаа шийдвэрлэгдэж байгаа.
Эдгээр зохицуулалтыг 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр 72 тэрбум төгрөгийг улсын төсөвт шийдвэрлээд байна" гэлээ.
| https://ikon.mn/n/11u8 |
11u9 | Шүүхүүд нийслэлийн 1,680, орон нутгийн 3,047 ялтны материалыг хянаж байна | ikon.mn | 06/30/2017 15:44:00 |
Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4,727 ялтны материалыг хянаж байна.
Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гаргах ажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн материалын 1,680 нь нийслэл дэх, 3,047 нь орон нутаг дахь хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудтай холбоотой бөгөөд улсын хэмжээнд анхан шатны шүүхийн 62 шүүх бүрэлдэхүүн дээрх ялтнуудын материалыг судалж, ялаас чөлөөлөх болон хасах асуудлыг шийдвэрлэх юм.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх
| https://ikon.mn/n/11u9 |
11ua | БОАЖЯ-наас зарласан “Шилдэг шторк” шалгаруулах уралдааны хугацааг СУНГАЛАА | ikon.mn | 06/30/2017 15:48:00 |
УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ. Энэ хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдааныг мөн зарласан. Тэгвэл уралдааны эцсийн дүнг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргах байсан ч, тодорхой шалтгааны улмаас хүлээн авах хугацааг 07 дугаар сарын 17 болгож сунгалаа.
Зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулна.
Оролцогчдод мэргэжлийн төвшинд 30 секундээс хэтрэхгүй шторк бэлтгэх, оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080, HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцсэн байх зэрэг шаардлага тавьснаас гадна бүтээлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, хандалт авсан байх бас нэгэн үзүүлэлтийг чухалчилж байгаа юм.
Уралдааны гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгоход оршиж байгаа юм. Та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51- 260718 утаснаас лавлана уу.
Эх сурвалж: БОАЖЯ | https://ikon.mn/n/11ua |
11ub | ЗӨВЛӨГӨӨ: Ус хэрэглэхийн ЕСӨН сайн үр дүн | ikon.mn | 07/01/2017 10:10:00 | Кофе, хийжүүлсэн ундаа,пиво уух дуртай хүн олон. Эдгээр ундааны хүнд өгөх таатай мэдрэмжийг ч олон хүн нэрлэж чадах байх. Гэтэл үнэндээ цэвэр усны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөтэй харьцуулбал хаана ч хүрдэгггүй. Өнөөдрийн нийтлэлээрээ ус тогтмол хэрэглэхийн 9 сайн үр дүнг танилцуулж байна.
ТАРХИ ИЛҮҮ САЙН АЖИЛЛАЖ ЭХэлНЭ
Хүний тархины 75-80 хувь ус байдаг.Тйим учраас ус их уух нь биеийн усны тэнцвэрийг барихад нөлөөлж тархинд илүү сайн ажиллах боломжийг олгодог.
ИЛҮҮ ХУРДАН ТУРАХ БОЛОМЖИЙГ ӨӨРТӨӨ ОЛГОНО
Ес хоногийн турш усыг тасралтгүй ууснаар 0,5 килограмм жин хаях болно.Түүнчлэн тухайн өдрүүдэд өдөр бүр 8 км гүйсэнтэй тэнцэх илчлэг хасах болно.
БОДИСЫН СОЛИЛЦОО ИЛҮҮ ХУРДСАЖ ЭНЕРГИЙН ТҮВШИН ДЭЭШилнэ
Ус уух нь биеийн бодисын солилцоог илүү хурдацтай болгоход нөлөөлнө. Өглөөнөөс хойш уусан 0,5 литр ус бодисын солилцоог 24 хувиар нэмэгдүүлдэг.
БАГА ИДДЭГ БОЛЖ ЭХэлнэ
Ус уух нь хоолны дуршлыг бууруулдаг бөгөөд энэ нь жин барихад нөлөө үзүүлдэг.
БИЕ ТАНЬ ХОРНООС ӨӨРИЙГӨӨ МАШ ХУРДАН ЦЭВЭРЛЭНЭ
Ус биед хуралдсан хор, янз бүрийн бодисын задралын бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэн биеэс зайлуулахад нөлөөлдөг.
УС МАШ ОЛОН ӨВЧНӨӨР ӨВЧЛӨХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ
Ус нь цусны даралт ихсэх, давсагны өвчнүүд, гэдэсний хорт хавдар зэрэг олон өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг.
ЗҮРХ АЖИЛЛАХАД ХӨНГӨН БАЙХ БОЛНО
Цус өтгөн байх тусам зүрхний ачаалал ихэсдэг. Өөрөөр хэлбэл зүрх өтгөрсөн цусыг шахахад нилээн "хүч" гаргадаг. Энэ нь цусан бүлэн үүсэх, даралт ихсэх зэрэг олон төрлийн өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Өдөрт 5 аяга ус уух нь зүрхний эмгэг үүсэх эрсдлийг 41 хувиар бууруулдаг.
ЕРДӨӨ САРЫН ДАРАА Л ТА АРЬС ЦЭВЭР, ЗӨӨЛӨН БОЛЖ БАЙГАА МЭДРЭМЖИЙГ АВАХ БОЛНО
Ус тогтмол хэрэглэснээс хойш ердөө сарын дараа л та энэ мэдрэмжийг авах болно. Ус арьсыг цэвэрлэж, илүүдэл хорт бодисыг гадагшлуулах нөлөөтэй байдаг.
ТАНД ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРНА
Мэдээж кофе, хийжүүлсэн ундаа, пиво зэрэг уух юмны үнийг усны үнэтэй харьцуулашгүй. Өөрөөр хэлбэл ус тогмол хэрэглэснээр та маш хямдхан зардлаар эрүүл мэндийнхээ төлөө том хөрөнгө оруулалт хийж "баян" болно.
| https://ikon.mn/n/11ub |
11uc | Ж.Эрдэнэбат: ОУВС-аас 38.6 сая долларын санхүүжилт аваад байна | ikon.mn | 06/30/2017 16:41:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ОУВС-ын “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын дагуу энэ мэдээллийг танилцуулж байна.
Өрийн зохистой түвшинг хангах зорилт дэвшүүлсэн
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "ОУВС-ийн Захирлуудын зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 24-нд манай улсад хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дэмжиж баталсан өдрөөс Засгийн газар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгохоос эхний хэсэг болох 38.6 сая долларын санхүүжилт аваад байна.
Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ төгрөг - юаны своп хэлцэлийн хугацааг сунгах замаар дэмжиж хамтран ажиллах бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, Япон, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр олгох юм.
Эдгээр төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийг ашиглан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” зэрэгт туссан эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний бодлогын шинэчлэл хийх зэргийг эрчимжүүлнэ.
ОУВС-ийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эдийн засгаа тогтворжуулж, банкны салбарыг бэхжүүлэх, дунд хугацааны тогтвортой өсөлтийн суурийг тавьж, өрийн зохистой түвшинг хангах зорилт дэвшүүлсэн.
Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний зорилго бөгөөд эдийн засагт үүссэн бүтцийн шинжтэй сул талыг арилгах замаар урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Хөтөлбөрийн хүрээнд төсвийн нэгдмэл байдлыг хадгалах, өрийн зохистой түвшинг хангах, алдагдлыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх бол макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг дэмжих, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Түүнчлэн банкны салбарт иж бүрэн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд бүтцийн өөрчлөлт хийх, дахин хөрөнгөжүүлэх, банкуудын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хувьд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, иргэдийн орлогын ялгааг бууруулах, татварын тэгш, шударга байх зарчмыг хангах зорилгоор Хувь хүний орлогын албан татварыг орлогын хэмжээнээс хамааруулж шатлалтайгаар ногдуулах, нөгөө талаас бага орлоготой иргэдээ дэмжих чиглэлээр татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр бодлогын өөрчлөлт хийлээ.
Насны хишиг, Боловсролын сангийн зээлийг бүрэн санхүүжүүлж байна
Түүнчлэн, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах зорилгоор архи, тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, импортын тамхинд ногдох Гаалийн албан татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.
Төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх, сахилга батыг сайжруулах хүрээнд үндэсний хэмжээнд мөрдөх хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, төрийн байгууллагуудын зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг уян хатан зарцуулах журам мөрдүүллээ.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардал, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, Насны хишиг, Боловсролын сангийн зээл, хүүгийн зардлын шилжүүлгийг бүрэн санхүүжүүлж байна.
Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр санхүүгийн салбарыг тогтвортой байлгаж, хугацаа нь тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг шийдэж өрийн хямралд орох эрсдлийг буурууллаа. Ингэснээр Монгол Улсын Зээлжих зэрэглэл буурахаас сэргийлж, цаашид зэрэглэл нэмэгдэн хөрөнгө оруулалтын орчин сайжрах суурийг бүрдүүллээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн батлуулж, тухайн банк засаглалын болон зээлийн үйл ажиллагааны хувьд улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, зөвхөн арилжааны үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Мөн аудитын шалгалтын дүн, Хөгжлийн банкны санхүүгийн байдлыг банкны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлж байна.
Хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнээс хойш Монгол Улсын эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд
Эдийн засгийн уналтыг зогсоож, тогтвортой өсөлтийн суурийг тавилаа. 2012 онд 17 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт уруудсаар 2016 оны гуравдугаар улирлын байдлаар -1.6 хувьд хүрч эдийн засаг агшиж эхэлсэн. Үүнийг засч залруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг аажмаар сэргэж 2016 оны эцэст 1.2 хувийн өсөлт, 2017 оны эхний улирлын байдлаар 4.2 хувийн бодит өсөлтөд хүрлээ. Бид бууралттай байсан эдийн засгийг гурван улирлын дотор буцаан өсөлтийн хандлагад орууллаа.
Валютын ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа. Хиймлээр интервенц хийх замаар барьж байсан ханшийг цаашид барих нөөцгүй болж, 2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш 2,600 орчим төгрөгт хүрсэн байсан. Засгийн газраас валютын орох урсгалыг сайжруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг дарамтыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны зургаадугаар сарын 29-ний байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,350 төгрөг болж буурлаа. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар ч сайжирч эхэллээ.
Хөгжлийн банк алдагдалд орж, дампуурах нөхцөлд орсон байсныг цэгцэлж, Хөгжлийн банкыг үндсэндээ дахин шинэчилж байгууллаа.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийгмийн шинж чанартай, арилжааны биш төслүүдийг улсын төсөвт шилжүүлж, банкны тайлан тэнцлийг цэвэрлэлээ.
Хугацаа нь тулсан байсан 580 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын бондоор төлж барагдууллаа. Банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмж, цаашид тогтвортой ажиллан эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжийг бүрдүүллээ.Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн олон улсын тэргүүн туршлагыг хэрэгжүүлж эхлэв. Цаашид зөвхөн эдийн засгийн үр ашигтай, хөгжлийн төслийг санхүүжүүлж ажиллана.
Төсөв болон мөнгөний зохистой бодлого, эдийн засгийг сэргээх бодлого, олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамгийн гол нь Засгийн газраас явуулж байгаа зөв бодлого үр дүнд хүрч байна. 2016 оны 12 дугаар сард дуудагдаж байсан 550 сая ам.долларын зээл, 2017 оны гуравдугаар сарын 580 сая ам.долларын бондын төлбөр, 2017 оны наймдугаар сард хугацаа дуусан дуудагдах 2 тэрбум шахам ам.долларын БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэлийн хугацааг сунгав. 2021 он гэхэд улсын өрийг ДНБ-ий 60 хувиас бага түвшинд хүргэж, цаашид үргэлжлүүлэн бууруулах болно.
2016 оны төсвийн алдагдал оны эцэст ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байсныг төсвийн тодотголоор залруулж, зардлыг хасах болон зарим хөтөлбөрийг зогсоох замаар төсвийн алдагдлыг ДНБ-ий 15 хувь болгон буурууллаа.Төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээлийг дотоод, гадаадаас авч санхүүжүүлж байснаар зөвхөн 2016 онд төсвийн алдагдлыг 3.6 их наяд төгрөгийн өрөөр санхүүжүүлсэн байна. Өмнө авсан эдгээр зээлийн зөвхөн хүүгийн зардалд нэг их наяд төгрөг буюу төсвийн орлогын таван төгрөг тутмын нэгийг төлж байна.Төсвийн алдагдлыг цаашид 2017 онд ДНБ-ий 10.4%, 2018 онд 9.5%, 2020 оны эцэст ДНБ-ий 5.1% болгон бууруулж ажиллана.
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. 2011-2012 онд ДНБ-ий 20 орчим хувь байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар 2016 оны эхэнд эрс татарч, улмаар хөрөнгө оруулалт урсгал гадагшлах хандлага гарч байсан.Эдийн засгийн зөв, тууштай бодлогын дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай байна.Эдийн засагт их хэмжээний эрсдэл үүсч, тодорхойгүй байдал бий болсноос 2016 оны дунд үе гэхэд гадаадын хөрөнгө оруулалтаас гадна манай дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийх чадваргүй болж байсан. 2016 оны сүүлийн улирал, 2017 оны эхний хагаст бий болсон эдийн засгийн өсөлт, тогтворжилт, төр засагт итгэх итгэл сэргэсний улмаас эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсч, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ.
Зээлийн хүүг буурууллаа. 2016 оны тавдугаар сард Засгийн газрын гадаад бондын хүү 10.87%, дотоод бондын хүү 17 хувь болж, хувийн хэвшлийн гадаад зээлийн хүү 15% орчим, дотоод зээлийн хүү 25%-д хүрч байсан. Макро эдийн засгийг тогторжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргээх бодлогын үр дүнд 2017 оны зургаадугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад бондын хүү 6.5%, дотоод бондын хүү 12% болж буурлаа. Ойрын хугацаанд хувийн хэвшлийн зээлийн хүү эрс буурч, арилжааны банкны хүү дунджаар 16% орчимд хүрч, бизнесийн зардал, дарамт буурахаар байна.
Иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, шинээр ажлын байр бий болж байна. Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүй иргэдийн тоог 20 хувиар буурууллаа. 2016 оны нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 143.0 мянга болсон байлаа. Засгийн газрын хэрэгжүүлсэн макро эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг бий болгох бодлогын үр дүнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 115 мянга, ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болж буураад байна.Дампуурч, банкны зээлээ төлж чадахгүй хаагдсан олон бизнес, аж ахуйн нэгж буцан сэргэж, өр зээлээ барагдуулж байна. 2016 онд банкууд дахь чанаргүй зээл нийт зээлийн 9.5% болж өссөн нь өнөөдөр буурч 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар 8.5% орчим боллоо.
Экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нөхцөлийг сайжрууллаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэй яриа хэлцэл хийсний дүнд нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлж чадлаа.Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ажлын цагийг уртасгах, тээвэрлэлтийн замыг сайжруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэв.Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2017 оны тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн бол гадаад худалдааны ашиг оны эхний таван сард нэг тэрбум ам.долларт хүрлээ. Энэ онд экспортлох нүүрсийг 30 сая тоннд хүргэх боломж бүрдэж байна.
Төсвийн орлого 2016 оны 11 дүгээр сараас хойш сар дараалан биелсээр ирлээ. Төсвийн санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлдэг боллоо. Өнгөрсөн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагууд гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ санхүүжилтийг авч чадахгүй олон сар, жил дамнах байдал хавтгайрсан байсныг зогсоож, Засгийн газар төлбөрөө цаг тухайд нь, хоцроохгүй чирэгдүүлэхгүй хийх горимд шилжин ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг олон сараар олгохгүй хоцроох, тухайн жилийн санхүүжилтийг бүрэн олгохгүй байсан доголдлыг таслан зогсоож чадлаа. 2013-2016 оны хоёрдугаар хагас хүртэл Орон нутгийн хөгжлийн санд олгох хөрөнгийн 80 орчим хувийг хугацаа хоцруулан өгч байсан бол 2016 оны 11 дүгээр сараас хойш санхүүжилтийг сар бүр бүрэн олгож байна.
Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан зах зээл болон өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш Монгол Улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлт, хандлага гарч эхэлж байна. Хөтөлбөрийн үр дүнд макро эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагаас гадна хөтөлбөрийн хамгийн гол ач тус нь Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг эрүүлжүүлж, төрөлжилт бий болгох, цаашид түүхий эдийн үнийн савалгаанаас үүдсэн хямралыг хохирол багатай даван туулах эдийн засгийн дархлаатай болсон байх, эдийн засаг маань огцом савлахгүй байх орчинг бүрдүүлж байгаад оршино.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсээр зургаан сар, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг саяхнаас хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх шаардлагатай олон талын арга хэмжээ хүлээгдэж байна. Эдгээр хөтөлбөр, бодлогыг үр дүнд хүргэхэд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээс гадна улс төрийн тааламжтай буюу тогтвортой орчин, нөхцөл зайлшгүй шаардлагатай.
Улс төрийн тогтворгүй байдал улс орны эдийн засаг болон бизнес эрхлэх орчинд ихээхэн дарамт, сөрөг нөлөөлөл үзүүлдэг болохыг бид өнгөрсөн жилүүдийн туулж ирсэн зам, туршлагаас хангалттай олон жишээг дурьдаж болохоор байна.
Иймээс улс орныхоо эдийн засгийн цаашдын тогтвортой өсөлтийг хангах, бизнес, хөрөнгө оруулалтын тааламжтай орчныг илүү урт хугацаанд, тогтвортой, баттай бүрдүүлэхийн тулд улс төрийн намууд, УИХ-ын зүгээс ч онцгой анхаарал хандуулж, дээр дурьдсан орчин нөхцөлийг алдалгүй бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрхэм гишүүд болон улс төрийн намуудын удирдлагуудад хандан уриалж байна.
Монгол Улс цаашид цэцэглэн хөгжиж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан зах зээл болон өргөжин тэлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна" гэлээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| https://ikon.mn/n/11uc |
11ud | Ирэх сарын 2-ноос Толгойтын автобусны чиглэлд орох өөрчлөлтүүд | ikon.mn | 06/30/2017 16:55:00 |
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 02-ны 02:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл автозамын хучилтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан дайран өнгөрч буй 4 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:
Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”
Ч:62 “Алтан-Овооны 42-р гудамж /СХД-ийн 26-р хороо/-Саппоро-10-р хороолол” чиглэлийн замналд өөрчлөлт орох болно.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт авах 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр хаагдсан замыг түр нээх аж.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд мэдэгдэнэ үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. | https://ikon.mn/n/11ud |
11ue | "Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн ШУУД тохирлын ХАРИУ | ikon.mn | 06/30/2017 17:44:00 |
эрэмбэлэх:
шинэ нь эхэнд
хуучин нь эхэнд
17:44 2017/06/30
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.06.30/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу:
13-29-36-3-31-17 +14
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
2-4-3-7-9-7
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
9-1-0-6
2-р зэргийн хонжворын хариу:
6-8-5-5
3-р зэргийн хонжворын хариу:
5-5-6-1
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
17:03 2017/06/30
- https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -
"Монголын Үндэсний Лоттерей"-н Баасан гарагийн /2017.06.30/ ээлжит тохирол эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/691238537728384/
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм.
ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү.
"Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой.
17:44 2017/06/30
Үндэсний лоттерейн Баасан гарагийн /2017.06.30/ шууд тохирлын хариу
120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу:
13-29-36-3-31-17 +14
50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу:
2-4-3-7-9-7
Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу:
1-р зэргийн хонжворын хариу:
9-1-0-6
2-р зэргийн хонжворын хариу:
6-8-5-5
3-р зэргийн хонжворын хариу:
5-5-6-1
Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай.
Утас: 7711-909
| https://ikon.mn/n/11ue |
11ug | ФОТО: Автобуснууд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН суудлын бүрээстэй боллоо | С.Бадрал, iKon.mn | 06/30/2017 17:10:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачилгаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1,000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлжээ.
Тус суудлын бүрээс нь хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилготой аж.
Олон улсын стандартаар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн ягаан суудлын бүрээсийг өнөөдөр Автобус базын 1-р нэгтгэлд хүлээлгэн өгсөн юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
| https://ikon.mn/n/11ug |
11uh | Sony 30 орчим жилийн дараа пянз хэвлэж эхлэхээр боллоо | Р.Түвшин, iKon.mn | 06/30/2017 17:48:00 |
Америкийн Columbia, RCA хөгжмийн лэйбелүүдийг эзэмшдэг Sony Music Entertainment компани бараг 30 орчим жилийн дараа дахин пянз хэвлэж эхлэх болсноо өчигдөр зарлажээ.
Сүүлийн жилүүдэд дижитал хөгжмөөс илүү цэвэрхэн дуугаралттай пянзанд бичсэн хөгжмийг хүмүүс таашаах болсноос эрэлт нь нэмэгдсэн юм. АНУ-д пянз бичлэгийн борлуулалт 2016 онд 11 жил дараалан өсөлттэй гарсан. Их Британид өнгөрсөн жил дижитал хөгжмийн борлуулалтаас пянзны бичлэг анх удаа давсан юм.
Японы зах зээлд хуучин пянзны томоохон бизнес эргэлддэг бол сүүлийн жилүүдэд шинэ пянз бичлэгүүдийн эрэлт нэмэгдэх болжээ.
Sony 1989 онд пянзны бичлэгээ зогсоож, өөрсдийн анх дэлгэрүүлсэн компакт дискний хэлбэрт дуу хөгжмийн бичлэгээ шилжүүлсэн юм.
Түүнээс хойш багахан хэмжээний пянзыг өөр компанид захиалж бичүүлдэг болсон байна. Тэгвэл Sony Япон дахь пянз бичлэгийн үйлдвэрлэлээ сэргээж, ирэх оны гуравдугаар сараас гаргаж эхлэхээ өчигдөр зарлажээ.
Columbia, RCA студиуд пянзны технологиор өрсөлддөг байсан гол тоглогчид. Сүүлд тэднийг Sony өөртөө нэгтгэсэн юм.
Sony одоо дэлхийн хөгжмийн ертөнцийн хоёр дахь том компани болсон бөгөөд түүнд Бэйонсэ, Боб Дилан зэрэг уран бүтээлчид харьяалагддаг.
Пянз бичлэг эргэн сэргэхэд Панасоник компанийн тоглуулагчийн үйлдвэрлэл өнгөрсөн жилээс дахин эхэлсэн нь бас нөлөөлсөн байна. Дэлхийн томоохон DJ нар тэдний тоглуулагчийг гол стандарт тогтоогч гэж үздэг юм.
Sony Music-ийн эцэг компани болох Sony Corp мөн өөрийн пянз тоглуулагчийг гаргаж эхэлсэн бөгөөд тэр нь зөвхөн пянз тоглуулаад зогсохгүй, хөгжмийг өндөр чанартай дижитал файл болгон хадгалдаг онцлогтой.
Эх сурвалж: The Wall Street Journal
| https://ikon.mn/n/11uh |
11ui | Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд нийслэлийн хэмжээнд 41,162 хүн хамрагджээ | С.Бадрал, iKon.mn | 07/01/2017 10:00:00 |
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 41,162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.
Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1,727 иргэн хамрагджээ.
Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.
Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд та бүхэн 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай.
Хепатитийн В, С вирүсийн шинжилгээ өгөхдөө өрхийн эрүүл мэндийн төвдөө баталсан хуваарьт өдрөө ирж бүртгэл хийлгэн, эмчид асуумжийн дагуу зохих мэдээллийг үнэн, зөв өгсний дараа цусны шинжилгээ өгнө.
Бүрдүүлэх бичиг баримт:
Иргэний үнэмлэх
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /ЭМД-ын дэвтэр шимтгэл төлсөн, зөрчилгүй байх/
Амбулаторийн үзлэгийн карт /Картгүй иргэд шинээр нээлгэх боломжтой/.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар | https://ikon.mn/n/11ui |
11uj | Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанд тулгуурлан мэдээллийг цаг алдалгүй хүлээн авдаг болгоно | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 07/03/2017 10:53:00 |
Швейцарь улсаас гарааны бизнес эрхлэгч, хөдөлмөрч залуусыг дэмжих зорилготойгоор дэлхийн олон оронд зохион байгуулдаг SeedStars World тэмцээн зургаадугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгуулагдсан.
Тэмцээний ялагчаар TataTunga компани шалгарч, 2018 оны дөрөвдүгээр сард Швейцарь улсад зохион байгуулагдах SeedStar Summit арга хэмжээнд оролцохоор болоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан SeedStar World тэмцээний ялагч TataTunga компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхланг VISITOR буландаа урьж, ярилцлаа.
-SeedStars тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Тиймээс энэ талаар уншигчдад маань мэдээлэл өгч, яриагаа эхлэх үү?
-Швейцарь улсад SeedStar гэж олон улсын хөрөнгө оруулалтын компани байдаг. Microsoft компанийн бизнесийн хөгжил хариуцсан захирал тэдэнтэй холбоо тогтоож, Монголд энэ тэмцээнийг явуулах хүсэлт тавьсны дагуу анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм.
Монголд үйл ажиллагаагаа явуулж, тэмцээн зохион байгуулахад манай дотоодын олон байгууллага хамтран ажиллаж байна.
Тэмцээн нь ерөнхийдөө шинэлэг зүйлийг санаачилсан, цаашаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, төлөвлөгөөгөө гаргачихсан залууст боломж олгож, дэмжих зорилготой.
Монголд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд 40 орчим компани өргөдлөө өгсөн байсан. Тэдгээрээс шигшиж, 10 компанийг өөрсдийн санаачилсан ажлаа танилцуулах боломжийг олгосон юм.
-TataTunga компани тэмцээнд тэргүүлж, цаашид олон улсын шатад өрсөлдөх эрхийг аваад байна шүү дээ. Танай багийнханд баяр хүргэе. Ямар шинэ санаагаар энэ тэмцээний ялагч болсон бэ. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөр болсон анхны төсөл гэсэн шүү дээ?
-Баярлалаа. SeedStars тэмцээний хувьд Монголоос анх удаа дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөр болсон гэж хэлж болно. Ялангуяа Монголд гарааны бизнесийн экосистем үүссэн гэдгийг баталж байгаа анхны компани.
Харин SeedStar-аас тусдаа гадны томоохон байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс олон бий. Мөн гарааны бизнес чиглэлээр олон улсад гарсан залуус байдаг байх.
Манай компани ерөнхийдөө лавлах утсыг хиймэл оюун ухаанд суурилан автоматжуулах санаачилгыг гаргасан. Эхний ээлжинд зөвхөн Chat Bot-ыг монголын зах зээлд оруулж байна.
Дараа дараагийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд шууд гар утсаар залгаад асуухад автоматаар өөдөөс нь хариулдаг боломжийг бий болгох ажил орсон.
Ер нь ихэнх хиймэл оюун ухаан, тэр дундаа Chat Bot-ууд маш олон дата сангаас сонгож аливаа нэг мэдээллийг хэрэглэгчид өгдөг. Үүнийг дэлхий дахинд улам боловсролнгуй болгохоор хөгжүүлж байна.
Харин бидний санаачилсан Chat Bot юугаараа онцлог вэ гэвэл “ийм төрлийн асуултад, ингэж хариулах ёстой” гэдэг үйлдлийн системийг оруулж өгсөн.
Лавлах утсыг хиймэл оюун ухаанд суурилан автоматжуулах санаачилгыг гаргасан.
Ингэснээр “энэ хоёр ижил төстэй утгийг агуулж байна, яаж асууснаас нь хамаараад аль нэг хариултыг нь өгөх юм байна” гэдгийг ойлгодог гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, хэрэглэгч сэтгэл зүй, эдийн засаг гэх мэтчилэн яг ямар чиглэлийн мэдээлэл авах хүсэлтэй Chat Bot-той болмоор байна түүгээр нь хөгжүүлээд явах боломжтой юм.
Тэгэхээр тухайн байгууллагад хэрэглэгчдийн асуулт, санал хүсэлтэд хариулдаг тусгай ажилтан байдаг бол заавал өөрөө бичээд, яриад хариулж, олон хүнтэй харилцалгүй зөвхөн Chat Bot-оо хөгжүүлэх тал дээр ажиллахад л болно гэсэн үг.
Байгууллагын хувьд аваад үзэхэд мэдээж цаг хугацаа хэмнэхээс гадна зардлыг дор хаяж 15 дахин бууруулж чадаж байгааг бид тооцоолж гаргасан.
-TataTunga компанийнхаа талаар бидэнд танилцуулахгүй юу. Чадварлаг баг хамт олон ажилладаг байх. Мөн Chat Bot-оос гадна та бүхэн ямар нийгэмд хэрэгцээтэй, эрэлттэй хөгжүүлэлтүүдийг хийж байна?
-Санаа гаргасан зургаан хүн бий. Технологи, бизнесийн салбартаа 10 гаруй жил ажиллачихсан мундаг залуус. Үүгээр би хаана ч бахархаж явдаг.
Цаашид хэл боловсруулалтын ажилд олон салбарын хүн хүч хэрэгтэй байх учраас хэл шинжлэл, технологи зэрэг бүх чиглэлийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах, нөгөө талаас гарааны бизнест чухал зүйл болох хөрөнгө оруулалтыг татах гэсэн хоёр чиглэлд бид түлхүү анхаарч байгаа.
Chat Bot-оос гадна юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэвэл хэл боловрсуулалтын салбарт “дуу хоолой таних” гэсэн асуудал байдаг.
Тэгэхээр өөр бусад ямар нэг салбарт хазайхгүйгээр, зөвхөн хиймэл оюун ухаанд тулгуурлан, аливаа мэдээллийг тухайн хүнд цаг хугацаа алдалгүй өгөх түвшинд хүргэх зорилготойгоор хөгжүүлэлт хийж байна гэж ойлгож болно.
-Хиймэл оюун ухаан хэлийг ойлгодог болох асуудал өнөөдрийн хөгжилтэй цаг үеийн хувьд маш чухал асуудал болоод байна. Манайхны хувьд текст боловсруулалтын шатад явж байгаа гэж ойлгож байна. Гадныхан ямар түвшинд оччихсон байгаа бол?
-Англи хэлний түвшинд хиймэл оюун ухаан ус цас болчихож. Англи хэлний олон аялга, үгсийн янз бүрийн утгыг ойлгох хэмжээний нэлээн сайн түвшинд оччихсон.
Машин л гэхэд жолоочгүй болчихлоо шүү дээ. Машин барихад эрсдэл нь юу байж болох вэ гэвэл амь насаа алдах.
Тэр бүх эрсдлийг тооцож, “баруун, зүүн, чигээрээ” гээд ярихад машин өөрөө явах хэмжээнд ойлгож чаддаг болсон байна гэдэг асар сайн хөгжсөний шинж.
-SeedStars энэ тэмцээнд оролцсоноор танай багийнхан, танай компанид ямар боломжууд нээгдсэн бэ. Дараагийн шат хүртэл ямар түвшинд хүрсэн байхаар төлөвлөөд байна?
-Ирэх жилийн дөрөвдүгээр сард бид өөрсдийн шинэ санаагаараа энэ тэмцээний дараагийн шат буюу олон улстай өрсөлдөхөөр болоод байна.
Энэ шатны тэмцээнд түрүүлбэл 1 сая хүртэлх долларын хөрөнгө оруулалт татах боломжтой болно.
Хөрөнгө оруулалтаас гадна Улаанбаатарт зохион байгуулагдсан тэмцээнээс хойш бидэнтэй олон хүн, олон байгууллага холбоо тогтоосон.
Нөгөө талаас тэмцээнд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулснаар бидний хийж байгаа, санаачилж байгаа ажлыг нийгэм даяар мэдэж, ойлгож эхэлсэн.
Нийгэмд танигдаж, олон хүн бидний хийж байгаа ажлыг мэдэж авна гэдэг бол бидний хувьд маш чухал ахиц шүү дээ.
Ярихад машин өөрөө явах хэмжээнд ойлгож чаддаг болсон байна гэдэг асар сайн хөгжсөний шинж.
Ирэх жилийн дөрөвдүгээр сард болох уралдаанд Монголынхоо нэрийг, багийнхаа нэрийг хамгаалж, амжилттай оролцохын тулд хийх ёстой маш их ажил байна.
Тиймээс компанийхаа зүгээс юун түрүүнд багаа өргөжүүлж, Монголдоо хэд хэдэн харилцагчтай болох, Гадаадын компаниудаас хэрэглэгчтэй болохыг хичээж байгаа.
-Бусад өрсөлдөгчийн хувьд та ямар бодолтой байгаа вэ. Магадгүй энэ тэмцээнээс Монгол дахь гарааны бизнесийн хөгжил харагдах байх. Та яриандаа Монголд гарааны бизнесийн экосистем үүссэн байна гэж хэллээ шүү дээ?
-Монголд экосистем үүсчихсэн. Гэхдээ тэрхүү эко систем нь өөрөө хөгжих хэмжээнд хүрсэн гэвэл арай учир дутагдалтай. Жишээ нь, хоёр залуу нийлээд шинэ санаа боловсруулахад түүнийг нь дэмжээд хөрөнгө оруулалт хийх хүн хэд байна. Түүнийг нь санхүүжүүлдэг компани хэд байгаа билээ.
Нөгөө талаар бүтээгдэхүүнийг нь аваад зах зээлд хэрэглэх боломж бололцоо, мэдээлэл Монголд дутмаг байж магадгүй. Гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа байгууллага олон бий л дээ.
Харин бусад оролцогчийн хувьд сүүлийн үеийн технологийн шийдэл, IT-ийн чиглэлийн маш гоё шинэлэг санааг хэрэгжүүлэхээр зориглон ажиллаж байгаа юм байна гэдэг нь харагдаж байсан.
-Маш сайн шинэлэг санаа, шийдэл байгаа ч Монголд шийдэгдэхгүй байгаа зүйл нь хөрөнгө оруулалтын асуудал гэж үү?
-Ингэж хэлж болно. Зах зээлээс мөнгө босгох, хөрөнгө оруулагчдыг олшруулж чадвал манайд чадвартай боловсон хүчин, хийж бүтээе, шинийг санаачилъя гэсэн залуус олон бий. SeedStars зэрэг маш олон сонголт бий.
Нөгөөтээгүүр, гарааны бизнесийг дэмждэг байгууллага манайд олон бий. Жишээ нь, Мэдээлэл технологийн үндэсний парк энэ талын салбарт хүч үзэж байгаа залуусыг дэмждэг байгууллагуудын анхдагч нь байх.
Мөн бизнесийнхээ шинэ санаа яаж хөгжүүлэх, яаж сайжруулах талын сонирхолтой шийдэл, арга замыг зааж, чиглүүлж өгдөг олон байгууллагыг дурдаж болно.
-Шинээр гарааны бизнесээ эхлүүлж байгаа залууст та зөвлөгөө өгөхгүй юу?
-Шинээр эхлэх гэж байгаа залуустаа хувийн туршлагаасаа зөвлөж хэлэхэд “ингээд л болчих байсан юм байна шүү дээ” гэдэг бол шинэ санаа.
Маш энгийн шийдвэрлэж болох арга замыг олоход амаргүй байдаг. Мөн хэдий тэр энгийн арга зам боловч цаашид маш олон зүйлийг шийдвэрлэж болох суурь болдог.
Мэдээж тухайн шинэ санаа бодит амьдрал дээр байгаа асуудлыг шийдэж байх ёстой. “Машиныг ингэж лакдаж болно” гэх санаа оллоо гэж бодъё. Гэвч энэ үнэхээр олон нийтэд тулгарч байдаг асуудлыг шийдвэрлэж байгаа юу? гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Шинэ санаагаа олсны дараа хэдий хэр хэмжээний зарлага гаргаж, хэр их хөрөнгө мөнгийг энэ бүтээгдэхүүнээр олж болох билээ гэдгийг тодорхойлсон нарийн санхүүгийн тооцооллыг гаргах ёстой.
Хүн болгон тархи нь ажиллаж л байгаа хойно хийж байгаа зүйлийн чинь сайн талыг ч, муу талыг ч хэлнэ.
Ингээд хамгийн чухал зүйл бол баг. Үнэхээр сайхан санаа гаргалаа гэхэд баг муу бол явахгүй. Хамгийн чухал нь баг.
Нэмж хэлэхэд гарааны бизнесийн нэг чухал онцлог тухайн бизнес аль нэг цаг хугацаанд очоод дуусах ёстой.
Өөрөөр хэлбэл, тухайн багийн санаачилсан шинэ зүйл 6-7 жилийн дараа мөнгө болох ёстой гэсэн үг.
Ямар нэг томоохон байгууллага худалдаж авах эсвэл хувьцааны зах зээлд гаргаж, зарах зэрэг амжилт олох нь чухал. Харин үүний дараа дахин өөр нэг шинэ санааг барьж авч, ажлаа эхлүүлэх хэрэгтэй.
Манай залуус бага зэрэг шантрамтгай л даа. Хүн болгон тархи нь ажиллаж л байгаа хойно хийж байгаа зүйлийн чинь сайн талыг ч, муу талыг ч хэлнэ. Өөр бусад боломжийг ч хэлнэ. Монголчууд юмны өөг их хардаг.
Гэхдээ угаасаа өөг нь хардаг хүнтэй харилцах гэж байгаа бол сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ.
Ингэж чадвал санаагаа цааш хөгжүүлж, амжилтад хүрэх боломж нээлттэй байна. Тэгэхээр зорилгынхоо төлөө шантралгүй явах хэрэгтэй гэж залуустаа хэлье.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
-Баярлалаа. | https://ikon.mn/n/11uj |
11uk | Цахилгаангүй болсон 125 сумыг эрчим хүчээр бүрэн хангахаар ажиллаж байна | Г.Мөрөн, iKon.mn | 06/30/2017 19:28:00 |
Зургаан аймагт учирсан эрчим хүчний саатлыг богино хугацаанд арилгаж, эрчим хүчээр хангах, цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг салбарын яам, холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болголоо.
Өнгөрсөн лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 125 сум цахилгаангүй болсон юм.
Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллан аймгуудыг эхнээс нь эрчим хүчинд холбож байна.
Аймгуудыг ирэх Ням гараг гэхэд эрчим хүчээр бүрэн хангахаар төлөвлөсөн бөгөөд бетон тулгуурыг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суурилуулж байгаа учир багагүй цаг, хугацаа шаардагдаж байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 75 инженер, техникийн ажилтан, 29 машин механизм ашиглан зургаан тулгуурыг суулгаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | https://ikon.mn/n/11uk |
11ul | ТАНИЛЦ: Удахгүй нээгдэх соёл, амралтын "ZAISAN HILL" цогцолборын онцлох ЗУРГААН үйлчилгээ | Г.Цэнд-Аюуш, iKon.mn | 07/03/2017 08:30:00 | - Соёл, амралтын “Zaisan Hill” цогцолбор тун удахгүй ашиглалтад орох гэж байна -
Улаанбаатарчууд гэлтгүй хөдөө орон нутгаас хотын төвийг зорин ирэх, цаашлаад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж буй жуулчид, зочдын сонирхон очиж, Улаанбаатар хоттой танилцдаг нэгэн газар бол Зайсан толгой.
Сүүлийн хэдэн жилийн турш Зайсан толгойн энгэрт нэгэн томоохон байгууламж баригдаж байгааг бид ажиглаж, ямар барилга баригдах гэж буйг сонирхон, ашиглалтад орохыг нь хүлээсээр байна.
Харин тэрхүү томоохон байгууламж тун удахгүй соёл, амралтын бүхэл бүтэн цогцолбор болон нээгдэх гэж байгаа юм ажээ.
Тус цогцолбор үүд хаалгаа нээснээр Нийслэлчүүд бидэнд чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон, мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлж болохуйц ямар, ямар боломжийг бүрдүүлж байгааг сонирхохоор “Zaisan Hill” цогцолборыг зорьсон юм.
Ингээд уншигч та бүхэндээ соёл, амралтын "Zaisan Hill" цогцолборын товч мэдээлэл болоод онцлох зургаан үйлчилгээг танилцуулъя.
Төслийн нэр: Соёл амралтын ЗАЙСАН ХИЛЛ цогцолбор
Төсөл хэрэгжүүлэгч: Оюуны Ундраа Групп
Ашиглалтанд орох хугацаа: 2017 оны 4-р улирал
Барилгын нийт давхар: 11
Нийт талбайн хэмжээ: 28,000 м.кв
Үйл ажиллагааны чиглэл: Энтертайнмэнт, Аялал жуулчлал, Соёл урлаг, Худалдаа, Үйлчилгээ
Нэг. Киног дотор нь орсон мэт үзэх 4D Кино театр
Орчин үеийн технологийн хөгжлийн явцад киног зөвхөн үзэх бус мэдэрч, кинонд жинхэнэ утгаараа орох боломжтой болсон. Дэлхийн кино ертөнцийн технологийн шинэ дэвшилтэй Монголчууд бид хөл зэрэгцэн өөр нэгэн гайхамшгийг мэдрэх мөч тун ойр ирээд байна.
Энэ нь юу вэ гэвэл, үзэгчид киног 3D технологиор үзэж, бодит мэт мэдрэмжийг авдаг байсан бол тун удахгүй киногоо бүхий л мэдрэхүйгээрээ орж үзэх боломжийг 4D кино театр олгох юм.
Бичлэг
4D кино театрын гол онцлог юу вэ
Хөдөлгөөнт суудал: Кино театрын суудал бүр нь тухайн киноны үйл явдалтай уялдан хөдөлнө.
Тусгай эффект: Киноны үйл явдалд далайн шуурга шуурах үед аянга цахиж, салхи салхилан, бороо ороход дээрээс бороон дуслууд унаж, цэцэгсийн дунд явах үед анхилуун үнэр үнэртэх болно. Өөрөөр хэлбэл: Ус, бороо, агаар, цахилгаан, бөмбөлөг, манан, салхи, үнэр, доргилт, цас зэрэг эффектүүдийг бүгдийг багтааснаараа оцлогтой.
Хоёр. 1,000 хүний суудалтай концерт, хүлээн авалтын танхим
Олон улсын түвшний томоохон урлаг соёлын үйл ажиллагаанаас эхлээд концерт, фестивал, шоу, хүлээн авалт, спортын тоглолт, үзэсгэлэн яармаг зэрэг бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой 1,000 хүний суудал бүхий олон улсын жишигт нийцэхүйц концертийн танхим тус цогцолборт нээгдэх гэж байна.
Уг танхимын хамгийн гол онцлог, давуу тал нь,
10,000 хүний багтаамж бүхий танхимд зориулсан дууны систем,
Байнгын хөдөлгөөнд орших динамик гэрэлтүүлгийн систем,
Лазерын гэрлийн систем,
Тусгай эффектийн систем,
Динамик шал, тайзны систем зэрэг олон улсын томоохон танхимуудад ашиглагддаг тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байхаар зохион байгуулжээ.
Гурав. Хүүхдийн ертөнц
Соёл амралтын хүрээлэн гэлтгүй аль ч улс оронд хүүхдийн эрх хамгийн түрүүнд яригдах асуудал гэдгийг цогцолборын хамт олон марталгүй "Zaisan Hill"-ын нэгдүгээр давхрыг бүхэлд нь хүүхдийн ертөнц болгожээ.
Энэ давхарт хүүхдийн тоглоомын төв, VR ертөнц, автомат тоглоомын төв, хүүхдэд зориулсан бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг хүүхдийн гэх тодотголтой бүхий л үйлчилгээ, үйл ажиллагааг цогцлуулах аж.
Үүнээс гадна, уг давхарт дан ганц хүүхэд багачууд бус залуус, эцэг эхчүүдэд зориулсан амралтын хэсгийг тохижуулсан бөгөөд тухлан сууж ном унших тохилог орчинтой, төрөл бүрийн номын худалдааны төв, номын сан байх юм.
Дөрөв. Монгол соёл, урлагийн давхар, шилэн гүүр
"Zaisan Hill" цогцолборын бас нэг онцлог бол Зайсан Толгойн авто зогсоолтой шууд холбогдох шилэн гүүр юм.
Уг гүүрээр Монгол уламжлалт соёл, урлагийг залуу үе болон гадны жуулчдад таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан Аялал жуулчлалын давхарт шууд хүрэх боломжтой бөгөөд уг давхарт “Дэлхийн Морин Хуурын Төв” байгуулагдах юм байна.
Үндэсний урлагийн түүхэн хөгжлийг харуулах, эртний үеэс орчин цаг хүртэлх бүх он тооллыг хамрах Хуур хөгжмийн үзмэрийн сан хөмрөг бүхий музей, галлерэйг эндээс сонирхож болохоос гадна дотоод гадаадын жуулчдад зориулан Ардын урлагийн тоглолтыг зохион байгуулдаг байхаар төлөвлөжээ.
Мөн Аялал жуулчлалын давхрыг Монгол ард түмний соёл, уламжлалт хоол хүнс, хувцас хэрэглэл, гар урлал, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн зэргийг сурталчилан таниулах давхар болгон тохижуулах аж.
Тав. 360 градус Вип лоунж
Барилгын хамгийн дээр байрлах Панарома давхрыг товч танилцуулъя. Панарома гэж нэрлэж байгаагийн учир нь давхрын бүх талын хана шилэн юм.
Ингэснээр "Zaisan Hill" цогцолборын хамгийн дээд давхраас Улаанбаатар хотыг тольдон харах боломжтой орчныг бүрдүүлсэн нь бас нэгэн сонирхолтой, шинэ шийдэл байв.
Зургаа. Хуримын цогц үйлчилгээний давхар
Шинээр гал голомтоо бадраан хуримлах гэж буй мянга мянган залуу хосдоо зориулан нэгдсэн хуримын үйлчилгээ үзүүлэх давхрыг энэхүү цогцолборт тохижуулж байна.
Цогцолборын тус давхарт хуримын ёслолын танхим, хуримын хувцасны салон, гоёл, сүйн бөгж, хуримын нүүр будалт, хуримын мэргэжлийн студи, ресторан байрлах юм.
Сүйт залуу загварлаг хослол, сүйт бүсгүй хээнцэр даашинзны сонголтоо хийн, тансаг зэрэглэлийн хуримын арга хэмжээ зохион байгуулж, бусад бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох нь. Түүгээр ч зогсохгүй хуримын бүх төрлийн түрээсийн үйлчилгээг залуу хосууддаа зориулан гаргах гэнэ.
Бусад
"Zaisan Hill" соёл, амралтын цогцолборын үйлчилгээнүүдээс бид дээрх зургааг онцоллооо. Эдгээрээс гадна тус цогцолборт Монголын анхны Үсэрдэг трамполин парк, Олон үндэстний зоогийн газрууд, Шөнийн клуб, Бялдаржуулах төв, Үсчин гоо сайхны салон зэрэг үйлчилгээ нээгдэх юм байна.
Нэмж хэлэхэд Оюуны Ундраа Группээс хэрэгжүүлж буй Соёл амралтын "Zaisan Hill" цогцолбор арванхоёрдугаар сард ашиглалтад орох бөгөөд нийт 26,000 м.кв талбайг хамарсан томоохон цогцолобор юм.
Нийслэл хотод иргэд гэр бүл, найз нөхдөөрөө амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг гэх асуудал нэлээд тулгардаг ч өнөөдөр Оюуны Ундраа Группийн залуус хотынхоо өнгө үзэмж, иргэдийн ая тухтай, жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэхийг зорин ажилласаар байна.
Ингээд бид шинэхэн соёл, амралтын цогцолбороо нээгдэж, үйл ажиллагаагаа эхлэхийг хүлээх л үлдлээ.
"Бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна"
Эцэст нь дуулгахад тун удахгүй ашиглалтад орох соёл, амралтын цогцолборын нэгээхэн хэсэг болж, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай
Худалдааны зориулалттай талбай
Монгол брэнд бүтээгдэхүүний худалдааны зориулалттай талбай
Үйлчилгээний зориулалттай талбай дээрээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа төслийн багийнхан хэлж байсан юм.
Холбоо барих утас: 9999-8939, 9908-0126, 7711-8939 | https://ikon.mn/n/11ul |
11um | Дональд Трамп ширээний гэрэлд цохиулах шахсан нь | Р.Төмөр, ikon.mn | 07/01/2017 09:54:00 |
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж байгаа.
Өчигдөр буюу Баасан гарагт төрийн тэргүүнүүд Цагаан ордны зууван танхимд хэвлэлийнхний өмнө мэдэгдэл хийсэн юм. Энэ үеэр зураг авах ашигтай байрлал эзлэхийн төлөө сэтгүүлчид тэмцэлдсэний улмаас Трампыг эвгүй байдалд оруулах шахжээ.
Сэтгүүлчдийн түрэлт хүчтэй байсан тул зууван танхимын тавилганууд түлхэгдэж, Трампын хажууд байрлаж байсан ширээний гэрэл ерөнхийлөгчийн зүгт унасан байна. Гэвч бие хамгаалагч ерөнхийлөгчийн дээр унахаас өмнө гэрлийг шүүрч авчээ.
CLIP: President Trump's bodyguard Keith Schiller catches lamp in Oval Office during visit with South Korean President Moon. pic.twitter.com/Al94l9oEbl
— CSPAN (@cspan) June 30, 2017
Трамп энэ үед бага зэрэг бухимдаж, сэтгүүлчдийг "дэгтэй" байхыг анхааруулсан байна.
Тавдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүүн Жэ Ин АНУ-ын ерөнхийлөгчтэй анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Тэдний ярианы гол сэдэв нь Хойд Солонгосын асуудал байжээ.
Эх сурвалж: Mashable
| https://ikon.mn/n/11um |
11un | Герман улс Фэйсбүүк компанийг шийтгэх хуулиа баталлаа | Р.Түвшин, iKon.mn | 07/01/2017 10:15:00 |
Германчууд сошиал сүлжээнд тархсан сөрөг агуулга, хуурамч мэдээлэлтэй тэмцэх гэж байгаа тухай удтал яригдсан.
Тэгвэл Баасан гарагт Германы парламент “Сүлжээг Зохицуулах Хууль” буюу олны дунд “Фэйсбүүкийн хууль” гэгдэж байгаа хуулийг баталжээ. Ингэснээр сошиал сүлжээний компаниуд сөрөг, хуурамч, гэмт хэргийн чанартай агуулгыг устгахгүй бол 50 сая хүртэл еврогоор торгуулах болж байна.
Шинэ хуулиар “хууль бус гэдэг нь тодорхой” агуулгыг 24 цагийн дотор устгах үүргийг сошиал сүлжээний компаниудад үүрүүлж байгаа. Бусад сөрөг мэдээллийг долоо хоногийн дотор өөрсдөө илрүүлж устгах ёстой гэнэ. Торгуулийн хэмжээ 5 саяас эхлээд 50 сая евро хүртэл байх юм.
Уг хуулийг идэвхтэй дэмжиж байгаа Германы хууль зүйн сайд Хэйко Маас “Гэмт хэрэг гарах цагт үг хэлэх эрх чөлөө төгсдөг юм” гэж хэлжээ.
Бундестагт үг хэлэхдээ тэр “Бидний туршлагаас харахад улс төрийн ямар нэг шахалт байхгүй бол сүлжээний компаниуд өөрсдөө түрүүлж арга хэмжээ авахгүй гэдэг нь харагдсан” гэсэн юм.
Одоогоор Фэйсбүүк компании 3,000 хүнтэй баг тасралтгүй ажиллаж, өөрийн сүлжээнд тарсан сөрөг мэдээллийг устгах ажиллагаа явуулдаг гэдэг. Мөн хиймэл оюун бүхий програмын хүчээр зохицуулах гэж оролдож байгаа. Гэхдээ л хоёр тэрбум хэрэглэгчтэй тус сүлжээнд сөрөг, хуурамч мэдээлэл тархсан хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Mashable
| https://ikon.mn/n/11un |
11uo | Цагаан ордон албан хаагчдынхаа цалингийн хэмжээг зарлажээ | Р.Төмөр, ikon.mn | 07/01/2017 10:30:00 |
АНУ-ын ерөнхийлөгчийн өргөө болох Цагаан ордон өчигдөр буюу Баасан гарагт бүх албан хаагчдынхаа цалингийн хэмжээг олон нийтэд зарлажээ.
Эндээс харвал хамгийн доод тушаалын ажилтан нь жилд $30,000-ын цалинтай бол хамгийн дээд тушаалын хүмүүс нь жилд $180,000 орчмыг авдаг юм байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөхийн албан тушаалтай 20 гаруй хүн хамгийн дээд цалинг авдаг ажээ.
Нийтдээ 400 орчим хүний цалингийн мэдээллийг энд үзүүлсэн байна.
Харин Трампын охин Иванка ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн албан тушаалтай боловч огт цалин авдаггүй гэжээ. Мөн Иванкагийн нөхөр Жаред Кушнер цалин авдаггүй юм байна.
Цалингийн бүрэн жагсаалттай энд дарж танилцах боломжтой.
Эх сурвалж: White House
| https://ikon.mn/n/11uo |
11up | Байгалийн аюулт үзэгдэлд өртсөн аймаг, сумдыг эрчим хүчээр хангаж эхэллээ | ikon.mn | 07/01/2017 13:45:00 |
Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хоёр өдрийн дотор шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбож эхэллээ. Эрчим хүчний яамны БХЗГ-ын Цахилгааны хэлтсийн дарга С.Цэрэнжамцаас тодруулга авлаа.
-Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засварлаж дууссан байна. Аймгуудыг бүхэлд нь хангаж чадсан уу?
- Цахилгаан дамжуулах 14 төмөр бетон тулгуур хугарч, эвдэрсэн.Нэг бетон тулгуур нь 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй, тусгай зориулалтын тулгуур байдаг. Харин энэ удаа аваарын нөөц тулгуур байсан учраас яаралтай арга хэмжээ авч чадлаа. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн 100 гаруй инженер, техникийн ажилтан 48 цагийн турш тасралтгүй ажилласны үр дүнд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Өнөөдөр /2017.07.01/13.00 цагт аймгийн төв, сумдыг эрчим хүчээр хангаж эхэллээ.
- Шинээр суурилуулсан бетон тулгууруудад хэдэн жилийн баталгаа өгч байгаа вэ?
- ОХУ-д үйлдвэрлэсэн, технологийн тусгай зориулалтын тулгуурууд үйлдвэрлэлийн баталгаат хугацаатай байдаг. Энэ агаарын шугам нь анх 1978 онд 35 кВ-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орж байсан бөгөөд 1980 онд 110 кВ-д шилжүүлсэн. Тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тооцоолол, барилга угсралтаар гүйцэтгэсэн. Байгалийн гамшигт үзэгдэл болсон шөнө буюу зургадугаар сарын 28-нд нийт зургаан аймаг, 150 гаруй сумдын цахилгаан тасарсан.
Харин зургадугаар сарын 29-ний 10.00 цагт яаралтай арга хэмжээ авч хоёр аймгийн төв, 38 сумыг цахилгаанд холбосон. Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын нөөцийг ашиглан Завхан болон Говь-Алтай аймаг, сумдыг цахилгаантай холбосон. Сэргээгдэх эрчим хүч ашиглаж, зарим сумыг цахилгаанаар хангасан.
- Өмнө нь ийм гэмтэл аваар гарч байсан уу? Хэдий хэр хугацаанд засварлаж байсан бэ?
- 2001 оноос хойш байгалийн хүчин зүйлээс шалтгаалж нийт долоо удаа 110 кВ-ын ЦДАШ-ын тулгуур унаж байсан. Энэ удаа аваарын нөөц тулгууртай байсны хүчинд яаралтай арга хэмжээ авч чадсан. Өмнө нь ийм тохиолдолд хоёр долоо хоног зарцуулдаг байсан бол энэ удаа хамгийн хурдан буюу хоёр хоногт хийж гүйцэтгэлээ.
- Хүндрэлтэй асуудал юу байв?
- Анх бид газар дээр нь ажиллахаар ирэхэд бодит нөхцөл байдал 7 – 10 хоногийн хугацаа орох төлөвтэй байсан. Тиймээс Эрчим хүчний сайдын тушаалын дагуу яаралтай арга хэмжээ авах хүрээнд гурван гүүр барьж, таван бүсийн 100 гаруй инженер техникийн ажилтан өдөр шөнөгүй ажиллалаа.
Мөн нэг бетон тулгуур м урт, 5.5 тонн жинтэй учраас зориулалтын тээвэрлэлтийн машин техник шаардлагатай. Тулгуур тээвэрлэх зорилгоор “Илч хангай” ХХК,“Алтай трест” ХХК-ийн тээврийн машин хэрэгслийг нэмэлтээр ашиглалаа. Мөн тухайн шугамд их хэмжээний тунадас орсон учраас халтиргаа гулгаа ихтэй, намаг шалбаагтай байсан.
Гэхдээ бид хүндрэлтэй асуудлыг тоочилгүй, хамгийн гол нь аймаг сумдыг яаралтай эрчим хүчинд холбох л үүрэгтэй. Тийм учраас гурав хоногоос хэтрэхгүй хугацаанд ажлаа шахаж, онцгой нөхцөлд ажиллалаа. Маш хүнд нөхцөлд манай мэргэжилтнүүд үүргээ гүйцэтгэсэн.Эрчим хүчний сайд П.Ганхүү газар дээр нь ажиллахдаа шаардлагатай асуудлыг дор нь шийдвэрлэж, шуурхай арга хэмжээ авсны хүчинд яаралтай ашиглалтад орууллаа.
- Гурав хоногт аймаг, сумдын онцгой объектууд яаж ажиллаж байсан бэ?
-Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээний дагуу аймаг, сумдад онцгой тохиолдолд ашиглах эрчим хүчний нэмэлт эх үүсвэр байх ёстой. Энэ дагуу эмнэлэг болон онцгой объектууд нэмэлт эх үүсвэрээ ашиглан цахилгаанаар хэвийн хангаж ажиллах учиртай.
Эх сурвалж: ЭХЯ | https://ikon.mn/n/11up |
11uq | МЭДЭГДЭЛ | ikon.mn | 07/01/2017 14:10:00 |
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдах Зөрчлийн тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Глоб Интернэйшнл Төв энэ хуультай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ. iKon.mn сайт тус мэдэгдлийн агуулгыг дэмжиж бүрэн эхээр нь нийтлэв.
- МЭДЭГДЭЛ -
2017 оны 7 дугаар сарын 01
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль ӨНӨӨДРӨӨС хэрэгжиж эхэллээ.
Тус хуулийн 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан.
УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг бид дэмжсээр ирсэн, өнөөдөр ч бид дэмжиж байна.
Харамсалтай нь энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаад тусгагдсан нь аливаа нэгэн шүүмжлэлт илэрхийлэл нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл болж, зарим тохиолдолд тухайн хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлж болохуйц, ялангуяа улс төрчид, өндөр албан тушаалтны сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж болох нийгэмд халтай үр дагавар хэвээр үлдээж байна гэж бид үзэж байна.
Шинэ хууль нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч хамрах хүрээ, нэр томъёо, хариуцлага тооцох этгээдийг нарийвчлан тодорхойлоогүйгээс “гутаан доромжилсон” гэдгийг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан тодорхойлох болж байгаа нь хуулийн заалтыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж болзошгүй тул энэ чиглэлээр Дээд шүүхийн тайлбарыг гаргахыг ШААРДАЖ БАЙНА.
Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэн нийтэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулинд заасан байдаг бөгөөд Зөрчлийн хуулиар хувь хүн, байгууллагыг торгоно гэж байгаа нь сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлагыг давхардуулан хүлээлгэх эрсдлийг дагуулж, сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулан байдлыг бодитоор мэдээлэхээс түдгэлзэхэд хүргэж, хэвлэл мэдээллээр дамжуулан эрх мэдлийг хянах иргэний эрх хохирох аюулыг авчирна гэж харж байна.
Маргааныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулах аргаар шийдвэрлэх зохисгүй уламжлал ардчилсан Монголын нийгэмд оршин тогтнох орон зайтай байж болохгүй. Ийм уламжлалыг цаашид хадгалан үлдээж бас болохгүй.
Харин үүнийг хэвлэл мэдээллийнхэн үүргээ гүйцэтгэх явцдаа хил хязгаарыг давж байгаа асуудлыг олж харж, шүүмжилж, шаардлага тавихдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хааж боогдуулахгүйгээр шийдвэрлэдэг зохицуулалтаар халах ёстой.
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа хэвлэл мэдээллийн сайн дурын өөрийн зохицуулалт нь ардчилсан засаглалтай улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын хэмжээнд туршигдаж, үр дүнгээ өгсөн зөрчлийг шийдвэрлэх арга механизм юм.
Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын оршин тогтноход хор хохирол үзүүлсэн, дарамт шахалт болсон арга хэмжээний оронд алдаагаа засах, олон нийтийн өмнө уучлал гуйх хэлбэрээр илэрхийлэгддэг. Бусдын нэр төр, алдар хүндэд ноцтой халдсан бол энэхүү үйлдлээ олон нийтийн өмнө өөрөө мэдэгдэж, тухайн хэвлэл мэдээлэл хариуцлагаа хүлээж буйгаа харуулах ёстой байдаг. Өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас иргэд, олон нийтийн хяналтанд шилжүүлэх үйл ажиллагаа гэдгийг ойлгон дэмжиж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуулагын эсрэг гаргах гомдлоо эхлээд МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛД гаргахыг ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийг, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч АРД ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.
Сэтгүүл зүйн мөн чанар, ёс зүйг дээдэлдэг Монголын олон мянган сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагын хүсэл зориг, эрмэлзэлийн үр дүн болох Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөл байгуулагдаад ГУРВАН ЖИЛ болж байна. Энэ хугацаанд тус зөвлөл нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас 90 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 30 гомдлыг шийдвэрлэсэн нь өөрийн зохицуулалтын тогтолцоог нийгэмд хүлээн зөвшөөрч буйг харуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакциуд нь иргэдийн ирүүлсэн гомдлыг нухацтай авч үзэж, ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө тухайн иргэдээс уучлал хүсэх, алдаатай мэдээллээ залруулах соёлыг төлөвшүүлж эхлээд байна.
МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ
ГЛОБ ИНТЕРНЭЙШНЛ ТӨВ | https://ikon.mn/n/11uq |
11ur | Ипотект урьдчилгаа төлбөргүй хамрагдах 1,2 дугаар бүсийн иргэдийн ӨРГӨДЛИЙГ авч эхэллээ | ikon.mn | 07/01/2017 13:59:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бүрдсэн талаар өнгөрсөн долоо хоногт зарласан. Үүнтэй холбоотойгоор иргэд хэрхэн, хэзээнээс энэхүү хөтөлбөрт хамрагдаж Сангаас дэмжлэг авах талаар тодруулж өгнө үү?
-Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү сангийн журам батлагдан, хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс буюу өнөөдрөөс авч эхлээд байна. Тиймээс Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугч иргэд өнөөдрөөс эхлэн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх боломжтой болж байна.
-Энэхүү сангаас дэмжлэг авах хүсэлтэй иргэдийн тоо нэлээд их байгаа нь анзаарагдаж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх сан хэдий хэр хугацаанд үйл ажиллагаагаа явуулах вэ?
-Хотын дарга энэхүү санг зарласнаас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гэр хорооллын дэд бүтцийн газар маш олон иргэн утсаар болон өөрийн биеэр ирж хамрагдах хүсэлтээ илэрхийлж байна. Үүнээс харахад энэхүү үйл ажиллагаа иргэдэд хүрч, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга хэмжээ болж чадлаа гэж үзэж байна.
Сан байнгын үйл ажиллагаатай байх болно. Магадгүй Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч байгаа 216 мянган өрх бүгд тохилог орон сууцаар хангагдаж чадсан тэр үед татан буугдах байхаа.
-Яагаад зөвхөн Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчдыг хамруулж байгаа юм бэ гэсэн асуудал гарч ирж байна. 3, 4-р бүсэд амьдарч байгаа иргэд тэгэхээр сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах боломжгүй гэсэн үг үү?
-Энэ сангийн үндсэн зорилго нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдэж байгаа гэдгийг хотын дарга хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Агаарын чанарыг сайжруулах 3, 4-р бүс бол байшин хорооллын бүс нутаг буюу агаар, хөрсний бохирдол харьцангуй бага бүс юм. Тэгэхээр юун түрүүнд гэр хорооллын иргэдээ түлхүү хамруулж, тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын удирдлага иргэдийн газрыг хямд худалдан авах гэж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа харагдсан?
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндэрч барилгын салбар зогсонги байдалд орсныг та бид мэднэ. Энэ жилийн хувьд 35 мянган орон сууц эзнээ хүлээн хоосон байна. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд иргэдэд хуримтлалтай болох боломж бага. Судалгаанаас харахад тогтмол ажилтай иргэдийн дийлэнх нь ипотекийн зээлд хамрагдсан тохиолдолд сар бүрийн зээлийн төлбөрөө бүрэн төлөх боломжтой боловч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрдүүлэх хуримтлалгүй байна.
Тэгэхээр эдгээр иргэнээ дэмжсэн бодлогыг хотын удирдлагаас хэрэгжүүлж эхэллээ гэж ойлгож болно. Хамгийн гол нь энэ бол захиргааны аргаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаа биш, иргэдийн хүсэлт, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, тэдэнд боломж олгосон арга хэмжээ гэдгийг онцолж хэлье. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд сангаас дэмжлэг үзүүлнэ.
Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд ч иргэд орон сууцтай болох боломж бий.
Нөгөө талаас, хотын төвөөсөө буюу төв зам, автобусны буудлаас хол зайтай амьдардаг айл өрхүүдийн газрын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байдаг. Эдгээр өрхүүд хашаа байшингаа зарах гэхээр үнэ бага байгааг бүгд мэдэж байна. Тэгэхээр энэ өрхүүд хэзээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамрагдана гээд хүлээж байх вэ?
Гэр хороололд өвөл нь агаарын бохирдол, зун нь хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч тав тухтай амьдрах нөхцөл бололцоо жилийн 4 улиралд байхгүй байна. Тиймээс хүсэлт гаргасан иргэдийг нэг өдрийн ч гэсэн өмнө тохилог орон сууцанд амьдрахад дэмжлэг үзүүлэх нь хотын удирдлагын зүгээс баримталж байгаа бодлого юм.
Эцэст нь хэлэхэд, чөлөөлөгдөж байгаа газар дээр иргэддээ зориулж цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөж байгаа. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барих болно.
-Танд баярлалаа.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
“ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-Д ХАМРАГДАХ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ 1,2 ДУГААР БҮС:
| https://ikon.mn/n/11ur |
11us | Маргаашнаас бороо орно | ikon.mn | 07/01/2017 15:25:00 |
Гэрэл зургийг mpa.mn
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас эхлэн борооших төлөвтэй байна.
Тодруулбал, долдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зарим газраар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Мөн маргаашнаас нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Ихэнх хугацаанд говь болон зүүн аймгуудын нутгаар бүгчим халуун хэвээр байна. | https://ikon.mn/n/11us |
11ut | Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа | ikon.mn | 07/02/2017 10:01:00 |
Тулгар төрийн 2,226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй 1,108 аж ахуйн нэгж байгууллагын 3,365 иргэн, Ерөнхий боловсрол, их дээд сургууль, цэцэрлэгийн нийт 165 багш ажилчид болон төрийн байгууллагын 205, сууц өмчлөгчдийн холбоодын 230 орчим ажилчин, албан хаагчид идэвх санаачилгатай оролцлоо.
Дашрамд мэдээлэхэд бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоод ойр орчны 50 метр газрыг мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэлээ.
Улмаар Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4-өөс нийт 59 хог тээвэрлэлтийн машин ажиллаж айл өрх, аж ахуйн нэгж байгууллага болон цэвэрлэгээнээс гарсан 60,207м.кв талбайн 464.5 тонн хог хаягдлыг ачсан байна .
Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлаг, албад хяналт тавьж цэвэрлэгээний ажилд биечлэн оролцсон хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. | https://ikon.mn/n/11ut |
11uu | Москвагийн 4,500 орон сууцыг нураах хуулийг Владимир Путин баталжээ | Р.Төмөр, ikon.mn | 07/02/2017 09:59:00 |
Долдугаар сарын 1-ний өдөр буюу Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москва хотын хуучин орон сууцнуудыг нурааж, олон зуун мянган оршин суугчдыг нь нүүлгэх хуулийг баталжээ.
Энэ хууль зургаадугаар сарын 14-нд 450 суудалтай парламентын доод танхимд 399:2 харьцаатай батлагдсан бол мөн сарын 28-ны өдөр Холбооны Зөвлөлийн дээд танхимаар батлагдсан юм. Анх энэ хуулийг хэлэлцэж эхлэх үед Москвагийн гудамжинд олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал болж байв.
Эрх баригчид барилгуудыг хуучирсан, хотын өнгө төрхийг муутгаж байгаа гэж дүгнэсэн бол эсэргүүцэгчид ногоон байгууламж улам бүр багасаж, нягтрал эрчимжиж байгаа 12 сая хүн амтай хотод нэмж олон давхар барилгууд босгох гэж байна хэмээн шүүмжилж байгаа.
Хуулийн дагуу 1950, 1960-аад оны үед баригдсан Хрушевка гэгддэг таван давхар угсармалууд голлосон хуучны орон сууцнуудыг буулгаж, оронд нь өндөр барилгууд барих юм.
Анх 8,000 барилга гэж байсан ч эсэргүүцлийн дараа 4,500 болгож бууруулсан байна.
Москва хотын дарга Сергей Собянин ирэх есдүгээр сараас төслийг эхлүүлж, нийт $61 тэрбумыг зарцуулна гэж зарласан.
Оршин суугчдыг хуучин байртай нь ижил талбайтай, гэхдээ ижил орчин нөхцөлтэй биш байруудад түр нүүлгэн шилжүүлнэ гэдгээ бас мэдэгдээд байна.
Москвагийн удирдлагууд аршин суугчдын гуравны хоёрын зөвшөөрөлтэй байруудыг зөвхөн нураах жагсаалтад оруулсан гэж мэдэгдэж байгаа.
Гэвч эсэргүүцэгчид энэ саналын тоог худлаа гаргасан гэж хардацгааж байгаа юм.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
| https://ikon.mn/n/11uu |
11uv | Францын нэрт найруулагч iPhone 7-гийн камераар кино бүтээжээ | Р.Түвшин, iKon.mn | 07/02/2017 10:43:00 |
Францын нэрт кино найруулагч Мишель Гондри уран бүтээл туурвихдаа янз бүрийн шинэлэг арга хэлбэрийг ашигладаг гэгддэг. Тэр сүүлд iPhone 7 утасны камераар богино хэмжээний кино бүтээжээ.
“Detour” нэртэй, 10 минутын кинонд нэгэн гэр бүлийн аялалыг үзүүлсэн байна. Уг бүтээлийг өнгөрсөн Пүрэв гарагт онлайн сүлжээнд байрлуулжээ.
Гондри өмнө нь “Eternal Sunshine of the Spotless Mind”, “The Green Hornet” зэрэг кинонууд, Бёрк, Кэни Уэст, Бэк зэрэг уран бүтээлчдийн дууны клипийг бүтээж байсан.
Нэрт найруулагчийн ур чадвар, iPhone 7-гийн чадал хоёр нийлснээр ямар уран бүтээл төрснийг үзээрэй.
Мөн гар утасны камер ашиглан киног хэрхэн бүтээсэн тухай видео дүрсийг үзэх боломжтой юм.
Эх сурвалж: Mashable
| https://ikon.mn/n/11uv |
11uw | Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо | ikon.mn | 07/02/2017 17:02:00 |
Байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон таван иргэнд аймгийн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гэр гардууллаа. Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын “Оросын булаг”, Жаргалант сумын Дулаан-Уул баг, Залуугийн өвөрт зусч буй Баян-Өндөр сумын Рашаант багийн иргэн, Эрдэнэ багийн 46, 49 дүгээр гудамжны оршин суугчдад гэр өглөө.
Гэрийг Онцгой байдлын газрын алба хаагчид барьж өгсөн юм.
Цаашид 20 айлд гэр шаардлагатай байгаа гэнэ.
Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран шийдвэрлэх ажээ.
Байгалийн гэнэтийн гамшиг осол тохиолдсон энэ үед орон нутгийн удирдлагууд яаралтай арга хэмжээ авч “Аймгийн Онцгой комисс”-ыг хэд хэдэн удаа хуралдуулж хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоож түүнийг шийдвэрлэх арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран шийдвэрлэж байна.
Мөн Хот тохижуулах газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж үерийн усанд туугдсан хогийг цэвэрлэж дуусгалаа.
Түүнчлэн нурсан болон эвдэрсэн хашааг ОБГ-ын алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн цэргүүд богино хугацаанд босгож өглөө.
Мөн Эрдэнэт-Булганы 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуурыг засч таван аймаг цахилгаантай боллоо.
Уг ажилд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, “Эрдэнэт Булганы ЦТС”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран богино хугацаанд эрчимттэй ажиллалаа.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс | https://ikon.mn/n/11uw |
Subsets and Splits