id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
11xs
Д.Нямсүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгалтаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учраас энэхүү хурлыг зохион байгуулж байна
Өглөөний сонин
07/05/2017 08:54:00
Манай улс нэг үеэ бодвол эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр чамлахааргүй амжилт гаргаад явж байна. Элэг шилжүүлэн суулгалтаар дээр дэлхийн 49 дэх орон болсон, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийснээс хойш 5 жилийн дараа элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн манайх шиг улс ховор. Энэ чиглэлээр он цагийн амжилтын түүх болсон цагаан нөмрөгтөнүүдийн нэг, Төрийн шагналт, хүний гавьяат их эмч, УНТЭ-ийн Уралоги-Андрологийн төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн эмчтэй ярилцлаа. -Долоодугаар сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхжуулах нь” Олон улсын хоёрдугаар хурлаас манай улс ямар үр дүн хүлээж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье. -Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд анх хийж байлаа. Түүнээс хойш бид туршлагажлаа, гадаад дотоод харилцаагаа өргөжүүлж, хүний нөөцөө бэлдэх тал дээр ч анхаарч ажиллаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоог 2015 байгуулж, энэ чиглэлээр залуу үеэ бэлтгэн, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулахыг зорьж байна. Энэ хүрээнд бид удахгүй болох Олон улсын хоёрдугаар хурлаар орчин үеийн анагаах ухаанд нэвтэрч буй инноваци, хөгжил дэвшлийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэн олон орны эрдэмтэн, мэргэжилтнүүдээс туршлага судлах, шилдэг илтгэл үүдтэй танилцах болно. Өөрийн улсдаа зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой гэж харж байгаа. Тухайлбал, манай эмч, мэргэжилтнүүд олон улсын томоохон хуралд оролцох боломж нь тэр болгон олдоод байдаггүй. Гэтэл энэ удаагийн олон улсын хурал сонирхсон хэн бүхний өмнө нээлттэй байгаа. Мөн манай эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүд өөрсдийн илтгэлээ англи хэлээр гаднын зочид төлөөлөгчдөд танилцуулна. Нэг ёсондоо бид хийсэн бүтээснээ бусадтай харьцуулах, дүгнүүлэх мэргэжлийн талбар гэж хэлж болно. -Энэ удаагийн хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа. Ерөнхий сайд, УИХ, ЗГ-ын гишүүд, эрүүл мэндийн сайд, салбарын удирдлагууд оролцож, хурлын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна. Донорын хуулийн шинэчилсэн найруулга дээр таны бодол? -Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бол өвчний төгсгөлийн шатанд хэрэгжүүлдэг төгс эмчилгээнд тооцогддог. Харин донорын асуудал, түүний эрхзүйн орчин яалт ч үгүй хөндөгдөх чухал сэдэв. Тиймээс манай холбооны эрдэмтэн, эмч нар тус хуралд Донорын хууль, эрх зүйн орчны тухай, амьд, амьгүй буюу цогцосны , донорын тухай илтгэлүүд тавина. Донорын нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтэд зөвөөр ойлгуулан сурталчлах нь хүний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, шинэ амьдрал бэлэглэх боломжуудыг бий болгодог. Нөгөөтээгүүр эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалт юм. -Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар орон орны тунхаглалаас танилцуулна гэж байсан? -Энэ удаагийн хуралдаанаар тархины үхэл буюу цогцсын донортой холбогдуулан Станбулын тунхаглал, түүнээс хойш гарсан олон уриалга, тунхаглалыг танилцуулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. -Эрүүл мэндийн салбарт олон ч техник, технологи нэвтэрч, хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. Гэхдээ бид юун дээр илүү анхаарах ёстой гэж та боддог вэ? -Нэг үеэ бодвол манай улсад эрхтэн шилжүүлэн суулгалт дараагийн шатанд орсон гэж хэлж болно. Гэхдээ бид шинээр гарсан инновациудыг өөрийн орондоо нутагшуулахад дараа дараагийн үйг ажиллагаанд эрхзүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Бид бөөрний мэс засал дээр цусны бүлэг тохироогүй хүнд эрхтэн шилжүүлэн суулгах, элэгний В,С вирустэй хүмүүсийг эмчилж байгаад эрхтэн шилжүүлэн суулгалтыг илүү сайжруулах, инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн нутагшуулах нь чухал байна. Мөн төр засгийн зүгээс эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүмүүсийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг байх талаар хэлэлцэж байна Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачааллыг бууруулж чадна гэж үзэж байна. Одоогоор 136 бөөр, 36 элэг 4 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна. -Эрхтэн шилжүүлэн суулгах тухай асуудал 1990 оны эхнээс эхэлсэн байдаг. 27 жилийн хугацаанд энэ чиглэлээр манай улсад хэр ахиц гарсан бэ? -1990 оны эхэн үеэс нийгмийн шаардлагын дагуу эрхтэн шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага гарсан. Тухайн үед бөөрний дутагдалтай хүмүүс маш их байсан. Үүнтэй холбогдуулан манай улс Япон улсад энэ чиглэлээр эмч нараа сургаж эхэлсэн. Гэвч бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний эм улсын бүртгэлд ороогүй, лабораторийн багаж төхөөрөмж Монголд орж ирээгүй байсан учраас техникийн болон шинжилгээ судалгааны хувьд боломж тааруу байлаа. Ингээд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 1996 оны долоодугаар сарын 8-нд анх хийсэн. 2000 оноос Донорын тухай хууль батлагдаж, 2002 онд молекул биологийн лабораторитой болж, Улсын бүртгэлд дархлаа дарангуйлах эм бүртгэгдсэн зэрэг шат дараатай ажлууд хийгдсэн юм. Ер нь энэ чиглэлд хүний нөөцийг бэлдэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс 1998, 2002, 2006 онуудад БНХАУ, БНСУ, Тайландын Бангкок хот, Финланд, Англи зэрэг улсуудад эмч нараа сургах, мэргэжилтнүүдээ бэлдэх, мэс заслын багийг чадавхжуулах зэргээр тус тус сургалтад хамруулсан. Ингэснээр манай бөөр шилжүүлэн суулгах баг үндсэндээ 2006 оны наймдугаар cap гэхэд бүрдсэн гэж хэлж болно. Тухайн үед манай гадны зөвлөхүүд биднийг чиглүүлж, зааварчилгаа өгч байлаа. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос Монголдоо хийхээр бэлтгэж эхэлсэн. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн удаагийн мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлж байна. Мөн манай багийн хамт олон сүүлийн нэг жилд зүрхний туршилтын мэс заслыг гахай дээр амжилттай хийсэн. Цаашид өвчтөнд хийхээр төлөвлөж байна. Зүрхний мэс заслын багийн ахлагчаар манай профессор Л.Ганболд, зөвлөхөөр нь академич Н.Баасанжав болон миний бие ажиллаж байна. -Эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалд орсон хүмүүсийн дунд спортын тэмцээн хүртэл зохион байгуулж байсан гэж сонслоо. Уншигчдад сонирхолтой санагдах байх? -Манай холбоо эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалд орсон хүмүүсийн хооронд спортын тэмцээнийг хоёр ч удаа зохион байгуулсан. Энэ арга хэмжээ нь тэдний сэтгэл зүйг эергээр дэмжих, эрүүл саруул болох боломж бий гэдгийг харуулах, мөн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг олон нийтэд, нийгэмд сурталчлах ач холбогдолтой. Цаашлаад Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийж буй нэн чухал хөрөнгө оруулалт, амьд явах эрхийн том баталгаа болж байгаа юм. Бид энэ тэмцээнийг уламжлал болгон цаашид ч тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жилийн хувьд олон арга хэмжээ давхцаж байгаа учраас дараа жилийн төлөвлөгөөндөө оруулаад байна. -Олон улсад сайн дурын донор бий болтлоо олон нийт нь дэмжин ажилладаг. Харин манай улсын хувьд донорыг сурталчлах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ? -Бидний зүгээс донорыг сурталчлах тал дээр хэд хэдэн ажлуудыг эхлүүлээд явж байна. Тухайлбал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд донорын талаар зөв ойлгуулах, хүний амьдрал өөр нэг хүнээс ямар их хамаарч, боломж дахин нээгдэх эсэх нь шалтгаалдгийг ойлгуулахыг зорьж байна. Мөн энэ удаагийн хурлын үеэр зохиогдох хэвлэлийн бага хуралд улс төр, төрийн захиргааны, яам, эмч нар, гадаадын эрдэмтэд, шашны төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр бидний дунд төөрөгдөл үүсгэдэг мухар сүсэг, буруу ойлголтод залруулга хийж, бурхны сургаалд хүний амь аврах дээдийн дээд буян гэдгийг ойлгуулах юм. Түүнчлэн хурлын хоёр дахь өдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр 17 цагт Цэдэнбалын хөшөө дээр Донорыг сурталчлах урлаг, соёлын үзүүлбэр, арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ арга хэмжээнд гадна, дотнын зочид төлөөлөгчид бүгд оролцоно. -Холбооны зүгээс цаашид хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байгаа вэ? -Шинжилгээ судалгаан дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх, тэр дундаа цусны бүлэг тохироогүй донорыг шилжүүлэн суулгах тухай судалгаа шинжилгээ хийх, цогцсын донорын олдцыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ер нь цогцсын донор нэмэгдэнэ гэдэг маань эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ чиглэлээр Засгийн газраас хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн бид гадаад харилцаагаа улам өргөжүүлж, шинээр гарсан технологи, амжилтуудыг эх орондоо нутагшуулахын төлөө ажиллана. Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хоёрдугаар хуралд оролцож байгаа нийт эрдэмтэд, эмч мэргэжилтнүүддээ амжилт хүсье.
https://ikon.mn/n/11xs
11xt
ҮЙЛ ЯВДАЛ: "Ардын хувьсгалын баатрууд" үзэсгэлэн нээгдэнэ
Г.Мөрөн, iKon.mn
07/05/2017 08:59:00
“Хүч” спорт хороонд 10:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасыг гардуулж өгнө. Монгол цэргийн музейд 11:00 цагт "Ардын хувьсгалын баатрууд" үзэсгэлэн нээгдэнэ. АШУҮИС-д 11:00 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АШУҮИС-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнах арга хэмжээ болно. MN-Мэдээллийн төвд 11:30 цагт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 300 мянгаас 10 сая төгрөгийн эд хөрөнгийн хулгай гэмт хэрэгт тооцогдохгүй болсон талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийнэ. 12:30 цагт “Монгол хөөмийн сонгомол” хөөмийн анхны антолог цомгийг танилцуулах хэвлэлийн хурал болно. Архивын 43, тэр дундаа анх удаа хэвлэгдэж олны хүртээл болж буй 28 уран бүтээл бүхий уг цомог монгол хөөмийн голлох онцлогуудыг 60 гаруй жилийн түүхт гурван үеийн хувьслаар харуулсан аж. 13:30 цагт “Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
https://ikon.mn/n/11xt
11xu
УРИАЛГА
ikon.mn
07/05/2017 09:05:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж Уриалга гаргалаа. УРИАЛГА Монгол Улсын иргэд, сонгогчид оо! Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, шат шатны сонгуулийн байгууллагууд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын ирц өссөн нь төрийн тэргүүнээ сонгох эрхээ хэрэгжүүлэх манай иргэд сонгогчдын ухамсарт оролцоо харьцангуй өндөр байгааг харуулах баримт болж байна. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн нийт сонгогч иргэддээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо гүн талархлаа илэрхийлж байна. Гэвч 6 дугаар сарын 26-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар сонгуульд оролцож өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зарлаж, зохион байгуулалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Монгол Улсын иргэн Та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн саналаа өгнө гэдэгт итгэж байна. Сүүлийн үед олон нийтийн дунд сонгогчдийн сонголтоо хийх эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой “цагаан хуудас буюу саналаа тэмдэглэхгүй байя” гэсэн хууль бус үйл ажиллагаа явагдаж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон бөгөөд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулбал Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг аливаа этгээдэд анхааруулж байна. Эрхэм сонгогч Та бүхнийг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
https://ikon.mn/n/11xu
11xw
Наадмын гоёлоо зэхэж амжсан уу
Монголын мэдээ
07/05/2017 09:09:00
Уул тал мөнх ногоон нөмөргөө нөмөрч, хаа нэг хур бороо шаагин зуны дунд сар гарч аль хэдийн үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Энэ өдрүүдэд хөдөө нутагт хүүхэд багачуудын гийнгоон дуу цангинаж, уяа тойрч морь шинжсэн халуун яриа өрнөж байхад хот газарт наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажил эд өрнөхийн зэрэгцээ наадмын гоёлууд ч аль хэдийн гарч, хэн хүний нүдийг булааж эхэллээ. Монголын уламжлалт эрийн гурван наадмыг үндэсний хувцас болох монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гадаад дотоодын жуулчдын нүдийг булааж, чихийг хужирлах наадмын нэгэн чимэг нь монгол дизайнеруудын ур ухаанаа гаргаж урласан монгол дээл байдаг. Тэгвэл үндэсний дээл жил ирэх тусам өнгө үзэмж, чанар, материал загварын хувьд өөрчлөгдөн улам дэгжин болсоор буй. Үүнийг дагаад хэрэглэгчид ч хамгийн загварлаг басхүү чанартай дээлийг өмсөхийг хүсэх болсон. Тэр ч үүднээс Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонин жил бүр наадмын өмнө тухайн жил тренд болж буй дээлний өнгө, загварын талаар сурвалжлан хүргэдэг уламжлалтай. Энэ удаад ч Үндэсний баяр наадмын дээлний чиг хандлагын талаар энэ удаагийн дугаарын сурвалжилгаа бэлтгэлээ. СУЛ, УНАЛТТАЙ МАТЕРИАЛТАЙ ДЭЭЛ ЭНЭ НААДМЫН ТРЕНД Хааш яайшхан зассан захын задгай талбай. Худалдаа эрхлэгчдийн бараагаа агуулах том модон хайрцаг. Хоорондоо гурван алхам зай бүхий өндөр сараалжин хананы завсарт 30-40 худалдагч зогсож, хажуугаар өнгөрсөн хүмүүсийг “За, юу сонирхож явна” хэмээн халуун наранд борлосон царайндаа үл ялиг инээмсэглэн тодруулан асуух аж. Энэ бол нийслэлийн хүн амын бараг ихэнх хувь нь зорин очиж, худалдан авалт хийдэг басхүү хэсэг хувь нь амьдралаа залгуулдаг түм түчигнэж, бум бужигнасан “Нарантуул” захын дээлний худалдаа эрхлэгчдийн нэгэн өдрийн дүр зураг. Биднийг очих үед нар хэдийнээ дээш хөөрч “Нарантуул” худалдааны төвийн худалдаачид лангуун дахь бараагаа дэлгэсэн байв. Хэдий мягмар гараг таарсан ч, Үндэсний баяр наадмын амралт дөхсөн учир худалдаа эрхлэгчид амралтгүй ажиллаж буй нь энэ аж. “Нарантуул” захын задгай талбайд буюу хивс, хивсэнцэр худалддаг хэсгийн өмнөх хоёр хананы хооронд орших хэсэгхэн талбайг дээлний худалдаа эрхлэгчид дүүргэжээ. Тус тасаг руу ормогц богино өмд, эрээн цамцтай махлагдуу эрэгтэй угтан авч, “Ямар дээл сонирхож байна” гэж асуулаа. Түүнээс холгүй хар нүдний шил, даашинзтай бүсгүй ч, “янз бүрийн дээл байна шүү” хэмээн чанга дуугаар хэлээд, өөрийн хажууд өлгөсөн хэсэг дээлийг заах нь тэр. Бид ч хэрэг явдлаа хэлж энэ жилийн хамгийн их эрэлттэй байгаа дээлний өнгө, загварын талаар асуухад дээрх эрэгтэй худалдагч “Хүмүүс энэ жил уналттай сул материалтай, босоо захтай дээл их сонирхож байна. Өнгөний тухайд улаан, шар, ногоон, цэнхэр гэсэн хурц өнгө зонхилж байна. Загвар нь хүний сонирхлоос л хамаарч байгаа. Гэхдээ урт хормойтой дээл илүүтэй худалдан авч байна. Үнийн хувьд дээл 80-300 мянгын хооронд байгаа. Харин монгол загварын цамц 20-80 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна даа. Үнийн хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Яах вэ, материалаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр хэлбэлзэж байгаа юм” гэсэн юм. “Нарантуул” захад худалдаа эрхлэгчид өөрсдөө дээлний загвар, өнгөө сонгон үйлчлүүлэгчдийн эрэлтэд нийцүүлэн урладаг бөгөөд басхүү нэг нэгнийхээ загварыг давтахгүй, өөрийн гэсэн онцлогтой байхыг эрхэмлэдэг юм байна. Бидний уулзсан сайх эрэгтэйн лангуун дахь дээл бусдаасаа материал, цэцгэн хээгээрээ ялгарах гэнэ. Цэцэгтэй торгон болон даавуун материалтай дээл тэдний онцлог брэнд. Түүнчлэн, энгэр хэсэгтээ өөр өнгийн оруулгатай Орос цэргийн хувцаснаас сэдэвлэсэн загвартай дээлийг ч урлаж байгаа аж. Худалдагч эр “Одоо чинь ялгарахгүй л бол болохгүй болсон. Энгийн загвартай дээлийг хүмүүс төдийлөн сонирхохоо больсон” гэлээ. Үндэсний баяр наадам болоход хэдхэн хоногийн хугацаа үлдсэн ч, худалдан авалт өнгөрсөн жилүүдээс муу байна гэсэн юм. Өөр нэгэн лангууны тухайд дээлнийхээ энгэр болон хормойн хэсэгт цэцгэн хээг оруулж өгсөн байв. Харин худалдагч нь “Бусдаасаа өөр болгохын тулд хормой, энгэр хэсэг нь цэцгэн чимэглэл оруулж өгсөн. Энэ жилийн чиг хандлага нь ч гэсэн цэцэгтэй загвар зонхилж байгаа. Хээтэй дээлүүд ерөнхийдөө гарчихсан учраас цэцгийг оруулж өгснөөрөө онцлог. Бусдаасаа ялгарахгүй л бол орлогогүй болно шүү дээ” гэж ярилаа. Дээлний тасагт худалдан авагчид цөөн. Сумын наадамд Монгол үндэсний дээл өмсөж оролцох гэж буй Солонгосоос ирсэн гурван жуулчин, загвар сонирхож явна гэх залуухан бүсгүй, хос дээл сонирхож яваа гэр бүлийн хоёроос өөр үйлчлүүлэгч ирсэнгүй. Нүдэн баримжаагаар 30 орчим метр үргэлжлэх ганц тасгийг хэд тойрч байж тэд сонголтоо хийж байгаа нь харагдсан. Харин худалдагч нарын дуу энд тэндгүй сонсогдож, хажуугаар өнгөрөх тоолонд нь дуудаж байлаа. Мөн өнгө дурдан хослон, хээ хуараар чимэглэсэн торгон, чисчүү, даавуун материалтай, дан болон давхар эмжээртэй янз бүрийн загварын дээлүүд өлгөөтэй байв. Дэлхийд ховор монгол наадамдаа хэнээс ч дутахгүй өнгө үзэмжтэй сайхан харагдахыг хэн хүнгүй хүсдэг. Тэр тусмаа хөдөө орон нутгаас наадмын гоёлоо авахаар ирсэн иргэд их хатуу шалгуур тавин худалдаж авдаг гэнэ. Тэд эмжээрийн нарийн бүдүүн, танаас, ухлаадас, хойд хормойны оруулга, хавалт, дээлний материалын чанар зэргийг маш нарийн харж, худалдан авалт хийдэг нь бужигнасан олны дотор аажуу тайван гэгч нь даавууны ширхэг бүрийг тэмтрэн зогсож байгааг харахад л илт байлаа. “УР УНДРАХ” ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ КАЛИГРАФ БИЧИГТЭЙ ДЭЭЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА Тухайн хүний хүссэн загвар, хэлбэр хэмжээгээр нь дахин давтагдашгүй цор ганц дээл хувцсыг урладаг олон салон байдгийн нэг нь “Ур Ундрах” компани. Үндэсний их баяр наадмыг угтан эдний хамт олон калиграф бичигтэй, чоно, морьтой чимэглэл бүхий дээлийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа гэнэ. “Ур Ундрах” ХХК-ийн захирал А.Алтантуяа “Энэ жилийн үндэсний баяр наадмаар манайх Тайланд, Энэтхэг улсаас оруулж ирсэн сайн чанарын зөөлөн, биед эвтэйхэн, хүний биед ямар нэг харшил өгөхгүй цэвэр хөвөн даавуун материалаар дээл, хувцсаа оёж үйлчилж байна. Нэг хэсэг монголчууд Хүннү захтай дээл өмсдөг байсан бол өнөөдөр харьцангуй гайгүй болсон. Гэхдээ богино хүзүүтэй, махлаг бүсгүйчүүдийн тухайд захны суулт нь чөлөөтэй байдаг учраас хүннү дээлийг сонгон хийлгэж байгаа. Манайх Үндэсний баяр наадмыг тохиолдуулан монгол хүн морийг сүлдэндээ дээдэлдэг учраас морийг хамба, цэмбэнд хатгаж байгаа. Цаашдаа үүнийгээ брэнд болгож, Монгол даяар сурталчлах бодолтой байна. Бас Монгол бичигтэй цамц урлаж байгаа. Өвөл хийж байсан, одоо ч хийж байгаа. Олон аймгийн хүмүүс юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр дагуулна гэж үгүй. Тэдний сэтгэлд ноёд, засаг төрийн ажил яв цав нийцсэн тохиолдолд улсын хөгжил ирнэ гэсэн Чингис хааны сургаалыг калиграф үсэгтэйгээр урласан. Энэ бол монгол хүний юугаар ч сольшгүй брэнд болно гэдэгт найдаж байна” гэлээ. Тус салоны Үндэсний баяр наадмын дээлний тренд өнгөний тухайд шар, ногоон, номин цэнхэр, улбар шар, цагаан шаргал гэх мэт тод өнгө зонхилж буй гэнэ. Улирал нь урин дулаан цаг учир цэцэг дэлгэрч буй мэт номин цэнхэр, улбар шар, шар, ногоон, шаргал, улаан, цагаан зэрэг тод өнгийн дээлнүүд эрэлттэй байгаа бол өвлийн улиралд өнгөний чиг хандлага өөрчлөгддөг байна. Мөн Ур-Ундрахын нэг онцлог нь сувдаар үндэсний хээ урлан, бүтээгдэхүүнээ чимэглэдэг юм. Тэгвэл энэ талаар А.Алтантуяа захирал “Бид сувдаар хас, ланз хээ хийдэг. Ийм дээлийг өмсөхийн тулд 2-3 сарын өмнө захиалгаа өгөхгүй бол болохгүй. Сувдныхаа ширхэг бүрийг шаглаж оёдог учраас маш чанартай. Манай Ур Ундрахынхан гар ажиллагааг эрхэмлэдэг. Цаашдаа есөн эрдэнээр чимэглэсэн дээл урлах бодолтой байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр үндэснийхээ хувцасны загварыг төдийлөн өөрчлөхийг хүсдэггүй аж. Одоогоор аль хэдийнээ захиалгаа хаасан учир наадмын гоёлоо сонгож амжаагүй иргэд тус салонд зочилж, бэлэн байгаа бараан бүтээгдэхүүнээс сонгох боломжтой юм байна. Үнийн хувьд материал, хэр ажиллагаа шаардахаас хамаарч янз бүр байх бөгөөд хамгийн хямд дээл 120-130 мянга байдаг аж. Дашрамд сонирхуулахад, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй монголчууд Ур Ундрахыг ихээр сонгон үйлчлүүлдэг бөгөөд дээлэндээ калиграф бичгээр “Би Монгол”, “Хөх тэнгэр” гэх мэт үг бичүүлдэг бол зарим нь Монгол Улсынхаа газрын зураг, чоно, мориор чимэглүүлдэг байна. Тиймээс монгол хүн та ч гэсэн үндэстний онцлог, бахархлаа шингээсэн дээлийг энэ зуны наадмын гоёлоороо сонгож болох нь ээ. Түүнчлэн, эднийх малгай урладаг гэдгээрээ ч мөн онцлогтой. 40-ЭЭС ДЭЭШ НАСНЫХАНД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ЗАГВАР БИЙ ГЭВ Наадмын гоёлоо хайж буй хэн бүхэнд зөвлөх дараагийн газар бол “Urban Jeans”. Үндэсний брэндийг дэлхийд гаргахыг зорилгоо болгон ажилладаг чадварлаг хамт олон Монголын үндэсний уламжлалт баяр наадамд зориулан “Хүрээ” коллекцоо гаргажээ. Энэ удаагийн коллекцийнхоо өнгө төрхийг дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улирлын өнгөний чиг хандлагыг тодорхойлдог Пантоне колор институтээс гаргасан өнгөний иж бүрдлүүдээр тодорхойлжээ. Энэ талаар “Urban Jeans” брэндийн дизайнер Б.Болортуяатай цөөн хором ярилцлаа. -“Urban Jeans”үндэсний брэндийн хамт олон аль хэдийнээ наадмын “Хүрээ” коллекцоо гарган, үйлчлүүлэгч нартаа бэлэг барьжээ. Юуны өмнө коллекцийнхээ талаар танилцуулахгүй. Ямар онцлогтой вэ? -Манай компани үндэсний их баяр наадамд зориулан “Хүрээ” нэртэй коллекц гаргаад байна. Бид дэлхийн загварын ертөнцийн чиг хандлага болон Монголчуудын өдөр тутмын амьдралын хэв маягт тохирсон хэрэглээг судалсны үр дүнд энэхүү коллекцио гаргасан. Баяр наадмаар гэлтгүй өдөр тутам өмсөх боломжтой эхнэр, нөхөр, залуучууд, бүсгүйчүүд болон хүүхдэд зориулсан цамц, өмд, даашинзыг урлалаа. Сүүлийн үед манай улсын иргэд хос дээл, хос цамцыг илүү сонирхож байна. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн коллекцдоо хос хувцаснуудыг багтаасан. -Энэ жил монгол дээлний загварт ямар өнгө давамгайлж байна вэ? -Дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улирлын өнгөний чиг хандлагыг тодорхойлдог Пантоне колор институт гэж байгууллага бий. Уг байгууллагаас 2017 оны өнгөний чиг хандлагыг тодорхойлсон. Манай коллекцид цайвар, ягаан, усан цэнхэр гэх мэтчилэн өнгө давамгайлж байна. -Залуу охид, бүсгүйчүүдэд зориулсан загварын дээл олон бий. Гэтэл 40-ээс дээш насныханд зориулсан загварын дээл төдийлөн байдаггүй. Танай коллекцид энэ насныханд зориулсан загвар байгаа юу? -Яах аргагүй 40-ээс дээш насны хүмүүс орхигдох гээд байдаг. Энэ насны хүмүүс ихэвчлэн мярайлаг хүмүүс байдаг учраас тэр болгон өөрт тохирсон загварын дээлийг олж чаддаггүй. Харин манай коллекцид энэ насны бүсгүйчүүдэд зориулсан загварууд бий. Тухайлбал, дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж буй шулуун А болон O хэлбэрийн загвартай даашинз, цамц бий. Мөн бүсгүйчүүддээ энгэр болон ар нуруун талдаа хатгамал хээг шаглаж, хүзүүний зүүлт, бүс, цүнх зэрэг аксисуараар тодотгон чимж бэлэглэж байгаа. Б.ДАВААГЭРЭЛ: ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХӨӨ ХҮССЭН ӨНГӨ, ЗАГВАРЫН ДЭЭЛИЙГ УРЛУУЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛСОН Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд нэгэн пэйж хуудас “од” болж буй. Тодруулбал, үндэсний их баяр наадамтай холбогдуулан “Наадам 2017” коллекцио танилцуулсан “GereL Fashion” салоны хамт олон. Тус салоныг үүсгэн байгуулагч Б.Даваагэрэл хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж яваа нэгэн аж. Хүүхэд байхаасаа хувцас, загвар сонирхож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө мэргэжлийн сургуульд нь суралцаж төгсжээ. Түүнээс хойш өөрийн нэрийн брэндийг гаргахын төлөө тууштай ажиллаж яваа. Одоогоор нэрийн дэлгүүрээ байгуулахаар тун шаргуу ажиллаж байгаа гэнэ билээ. Түүнтэй энэ жилийн наадмын гоёлын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе. -Тун удахгүй наадам болно. Хүмүүс наадын гоёлоо зэхэж байгаа. Зарим нь хаанаас юу авахаа мэдэхгүй эргэлзэж байж ч болох юм. Танай компанийн хувьд наадамд зориулж коллекц гаргасан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Юуны өмнө салоныхаа талаар мэдээлэл өгсөн нь зөв болов уу. Манай салон хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдэдээ өөрсдийн хийсэн бүтээлийг танилцуулах зорилгоор улирал бүр шинэ коллекц гаргадаг. -Танай коллекцийн онцлог юу вэ. Ямар насныханд зориулсан бэ? -Манайх шинэ бүтээл гаргахдаа хэрэглэгчдийнхээ хүсэл зорилгыг орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулан урладаг. Хамгийн сүүлд “Наадам 2017" нэртэй зуны загварын цуглуулгаа танилцууллаа. Энэ цуглуулгад үндэсний элементийг тусгасан загварын даашинз болон төрөл бүрийн цамцнууд багтсан. Манай салон үндэсний хувцасны элементийг орчин үеийн загвартай хослуулснаар дахин давтагдашгүй бөгөөд баяр наадам, өдөр тутам алинд ч өмсөж болохоор энгийн хэр нь чамин бүтээлүүд гардгаараа онцлогтой. -Энэ зун ямар өнгийн дээл тренд болж байна вэ? -Хэрэглэгчдийнхээ санаа бодлыг сонсоход илүү өнгөлөг гэгээлэг, завсрын өнгийг сонгож байгаа харагддаг. Гэхдээ хүмүүс өнгөнд баригдахаа больсон. Илүү өөртөө зохисон, дуртай өнгөө сонгон хэрэглэж байна. -Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байна вэ? -Загвар бүр хийц ажиллагаа, материалаасаа болоод өөр өөр үнэ ханштай. Бид зах зээлийн үнэ ханшийг бодвол хямд боломжийн үнийг хэрэглэгчдэдээ санал болгодог. -Энэ мэдээллийг уншсан хүмүүс танай коллекцийг сонирхож байвал та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ? -Одоогоор шинэ гаргасан бүтээлүүдээ цөөн тоогоор бэлэн худалдаалж, ихэвчлэн захиалгаар хийж байгаа. Тиймээс манай “GereL Fashion” пэйж хаягаар болон, 98366398 утсаар бидэнтэй холбогдож болно. Цаашид үйлдвэртэй болж хэрэглэгчдэдээ илүү хүрч ажиллахын тулд нэрийн дэлгүүртэй болохоор төлөвлөн ажиллаж байна. Э.МАНДХАЙ: ЗАГВАР БҮРЭЭС ЗУРГААГ Л УРЛАДАГ “EDEM” брэндийн загварлаг, дэгжин загварын ноолууран бэлэн хувцаснууд бидэнд аль хэдийнээ танил болсон. 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Цаст согоот HHK” компани ноос, ноолууран бэлэн хувцас тасралтгүй үйлдвэрлэж ирсэн түүхтэй. Тус компанийн “EDEM” брэнд 2016 оноос нэмэлтээр оёмол бүтээгдэхүүн цөөн тоогоор гаргаж эхэлжээ. Тэгвэл “EDEM” брэндийн хамт олон ч наадмын загваруудаа гаргажээ. Энэ талаар тус компанийн Ерөнхий дизайнер Э.Мандхайтай ярилцсанаа хүргэе. -Үндэсний их баяр наадам тун удахгүй болно. Танай компанийн хувьд наадамд зориулж коллекц гаргасан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Манай компани үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан 20 орчим төрлийн дээл, даашинз, хүрэм гэх мэтчилэн бүтээгдэхүүн гаргаад байна. Загвар бүрээс 3-6 ширхэг гарч байгаа. Мөн загваруудын хувьд А силуэтийг ашиглан материалуудын нийлэмж дээр гар чимэглэлийг түлхүү оруулсан учраас бүсгүйчүүдэд маань их таалагдаж байгаа. Мөн хэт гоёлын гэхээсээ илүү өдөр тутам хүлээн авалт баяр ёслолын үеэр өмсөхөд тохиромжтой бүтээлүүд гарсан. -Энэ зун ямар өнгийн дээл тренд болж байна вэ? -Тренд гэхээсээ илүү монгол загвар маань өөрөө их баялаг учраас маш бага деталийг ашиглаж өдөр тутам өмсөж болох дорнын өнгө аястай дүр төрхийг бүтээх боломжтой. Мөн бусад монгол хувцас хийдэг урлан, салонууд өөр өөрсдийн тренд болгох загвараа танилцуулсан байх. Манай “EDEM” брэндийн хувьд наадмын загвараа хөнгөн нимгэн өмсөхөд тээртэй биш байдлаар шийдэж өгснөөрөө онцлогтой. -Наадмын коллекцид орсон загварууд хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Танай компанид заавал урьдчилж захиалга өгөх ёстой юу? -Манай коллекцийн загварууд 200-500 мянган төгрөгийн үнэтэй. Мөн цор ганц гарах загваруудын хувьд өндөр үнэтэй байдаг. Манай бүтээгдэхүүнүүд “Гранд плаза” дэлгүүрийн хоёрдугаар давхарт 2-9 дүгээр тасагт худалдаалагддаг. Бид урьдчилж захиалга авдаггүй. Дэлгүүртээ бэлэн бүтээгдэхүүнээ худалддаг. Зарим тохиолдолд бидний гаргаснаас өөр размер хүсвэл хийж өгдөг. Гэхдээ нэг загвар зургаан ширхгээс илүү гардаггүй. Тиймээс зургаан ширхэг гарсан загварыг дахин хийх боломжгүй.
https://ikon.mn/n/11xw
11xx
Г.Мөнхбаяр: Орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа нь нүдэнд харагддаггүй ч хүнд хүрдэг онцлогтой
ikon.mn
07/05/2017 09:34:00
Гэрэл зургийг mpa.mn Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хэлэлцүүлэг өргөн хүрээтэй, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь нүдэнд харагддаггүй ч хүнд хүрч байдаг онцлогтой” хэмээн хэллээ Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр тусгай зөвшөөрөл өгдөг төрийн байгууллага болон энэ салбарт ажилладаг хувийн хэвшлийнхний өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцсан юм. Нийтийн аж ахуйн тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн зарчимд тулгуурлан шийдвэрлэнэ Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдсан асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан шийдвэрлэнэ. Нийслэл дэх орон сууцны хэмжээнд гарч буй олон учир дутагдалтай асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтаа тодорхой болгох, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг улс, нийслэлийн төсөвт тусгуулах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, хувийн хувшлийн байгууллагуудаа төрийн зүгээс дэмжиж ажиллая гэсэн зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Хэлэлцүүлгийн ВИДЕО:
https://ikon.mn/n/11xx
11xy
“Нарны үр сад” цувралын одууд гэрлэх болсноо зарлалаа
Р.Төмөр, ikon.mn
07/05/2017 09:11:00
Ази тивийг байлдан дагуулж байсан Өмнөд Солонгосын “Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар ирэх аравдугаар сард гэрлэх болсноо хэдхэн цагийн өмнө зарлажээ. Одоо 32 настай Сон Жүн Ки, 35 настай Сон Хе Кё нар “аравдугаар сарын сүүлийн өдөр” нэг гэрт орно гэдгээ хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна. “Олон фэнүүддээ гэнэтийн мэдээ дуулгаж байгаадаа уучлал гуйж байна. Учир нь гэрлэлт бол бидний амьдралын маш чухал үйл явдал тул бид өнөөдрийг хүртэл нууцалж, болгоомжилж байсан юм” хэмээн одууд мэдэгдэлдээ бичжээ. Одоогоор хуримын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/11xy
11xz
Арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгуулав
Монголын мэдээ
07/05/2017 09:14:00
Монгол Улсын Засгийн газар Төмөртэй хүдэр компанийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа. Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-нд Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг өнгөрсөн зургадугаар сарын 30-нд гаргажээ. Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүсчээ. Тус орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг аж. Маргааны хэргийн харьяалал болон хариуцлагын асуудлыг хянан хэлэлцэх арбитрын хурал Нидерланд Улсын Гааг хотноо Олон улсын арбитрын шүүхийн байранд 2015 оны есдүгээр сарын 14-18-нд болсон байна. Нэг жил есөн сарын дараа хэргийн бүрэн харьяалалгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Засгийн газар долоон жилийн хугацаанд АНУ- ын “Милбанк, Твийд, Хадли энд Маклой” хуулийн фирмийн хуульчидтай уйгагүй хамтран ажилласны үр дүнд энэхүү маргаанд ялалт байгуулжээ.
https://ikon.mn/n/11xz
11y
“Баастай бурхдад” сүүдэр тусвал яана!
Р.Эмүжин, Өдрийн шуудан
11/07/2013 10:01:00
М.Энх­болд, Ж.Мөнхбат нар Намрын турш МАН-ын­хан хоёр өндөг сахив. Хагалж, халцалж, сэв суулгаж болохгүй. Ан цав гаргаж болохгүй. Сүүдэр тусгаж бүүр ч болохгүй гэж байгаа. Элгэндээ тэвэрч, энхрийлэн хайрласаар “төрүүл­сэн” хоёр өндөг нь М.Энх­болд, Ж.Мөнхбат нар. Сүүлийн 12 жилийн турш тасралтгүй төр барьсан энэ нам дарга нары­гаа даруйхан “вакумдаад” авдаг зантай. Харин энэ удаа М.Энхболдыг дарга болохоос нь ч өмнө, шинэ ген­секийг төрөхөөс урьтан хаацайлж халхлав. Сүүдэр дайрчих вий, сүрэг адууны хөлд үрэгдэх вий хэмээн бөөцийлсөөр ямартай ч амжилттай “эх барьж” авлаа. Үнэн хэрэгтээ өмнөө барих лидергүй, ардаа хаях лойдоргүй болсон энэ намын хувьд өнөөг хүртэл нэр, нөлөөгөө хадгалсаар ирсэн М.Энхболд тулах ёстой багана нь. Тэр тусмаа хотын мээр Э.Бат-Үүлтэй зиндаархаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ажил хэлэлцэж, МАХН-ын Н.Энхбаяртай нөхөрлөж чадах хүн М.Энхболдоос өөр үгүй гэж хэлж болно. Шинэхэн генсек Ж.Мөнхбатын хувьд яах аргагүй залуу үеийн төлөөлөл. МАН-ын талцах дуртай гурван үеийнхний уулзвар дээр зогсож чаддаг нийтэч зан түүнд бий. М.Энхболд сонгогдсоноор нэгэн үе МАН-ыг атгаж явсан хотын фракц дахин энэ намын хойморт заларлаа. Гэхдээ сөрөг хүчний байр суурин дээр баттай залах үүрэг хүлээв. Саяхан Монголд айлчилсан Германы улс төр судлаачид “Эрх барьж байсан нам сөрөг хүчин болж төлөвшихийн тулд олон жилийг алддаг. МАН илүү хурдан сөрөг хүчний байр сууринд шилжиж чадлаа” гэсэн дүгнэлт хийгээд буцсан. Гэтэл монголчууд МАН-аас үүнээс ч ихийг хүсч буй юм. Даруй 30 хувиар ханш нь сулраад байгаа төгрөгийн худалдан авах чадвар улам бүр унаж байна. Гэхдээ үүнээс сайн мэдээ байгаа нь бүтээн байгуулалт МАН-ын эрх барьсан он жилүүдийг хол хаях хэмжээнд өрнөж буй. Энэ утгаараа М.Энхболдын Ерөнхий сайд байхдаа хийж чадаагүй ажлыг АН эдүгээ амжуулж байна. Энэ нь М.Энхболд аль ч утгаараа хүчтэй өрсөлдөгчтэй учирсныг илэрхийлж буй юм. Эрх барьж байхдаа хийгээгүй ажлаа сөрөг хүчин болчихоод нугална гэж үү гэсэн эргэлзээ М.Энхболдын суудлыг тойрон өрнөх болсны шалтгаан энэ. Нөгөө талаар энэ мэтийн гадаад тэмцлээс илүүтэй шилжилтийн үеийн МАН-ын дотоод зовлонтой нүүр тулах үүрэг түүнд оногдов. Эрх баригч, төржсөн намаас сөрөг хүчин болох явцад зайлшгүй гарах ёстой хямрал МАН-ыг ч бас тойрсонгүй. МАН-ын олон арван гишүүн хашиж явсан хааны албаныхаа үнэ цэнийг АТГ-аар шалгуулж, эдийн засгийн цагдаад дуудагдаж, тойрон хүрээлж, томруулан тордож асан бизнесийн компаниудын дийлэнх нь хүч алдаад байгааг энд дурдах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, МАН хамгийн хүнд үедээ санхүү болон улс төрийн нөөц бололцооныхоо хувьд хамгийн хүчтэй фракцад жолоогоо шилжүүллээ. Ердөө жил гаруйхны өмнө төрөөс төрсөн тэрбумтнууд хэмээх хэллэгийг энэ намд хаягладаг байсан. Гэвч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн шалтгааныхаа эхэнд МАН-ын зарим нөхөд санхүүгийн байдлаа тоочих болсон. Тодруулбал МАН богино хугацаанд хүч алдсаны учрыг мөнгө санхүүгийн хүнд байдлаар тайлбарлахад гэмгүй гэсэн үг. Үүнийг баталж МАН бага хурлын гишүүнчлэлийн татвараа хоёр сая болгож өсгөлөө. Гэсэн хэдий ч дорвитой улс төр хийж, жинтэй дуугарахад энэ хэрийн санхүүжилт өнөө цагт хангалтгүй. Тэгэхээр хотын фракц МАН-ыг сөрөг хүчин болгон “мэс засалд” оруулахын тулд, 2016 оны сонгуулийг оролцуулаад хэдий хэмжээний санхүүжилт хийх шаардлагатайг бодолцож байж М.Энхболдод жолоо сунгах боломж олгосон нь эргэлзээгүй. МАН ийнхүү шинэ хэтэвчтэй, шинэ жолоодлоготой болсон явдал АН-д бага ч болов чичиргээ өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа хэдхэн сарын өмнө эрх чөлөөтэй болсон Н.Энхбаяр Солонгосын Буддын шашны хийдэд морилж, шинэ дүр төрхтэйгээр олны анхаарлыг татаж буй үед М.Энхболд МАН-ын дарга болсон явдал АН-ын аазгайг хөдөлгөлөө. Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын дотнын хүн хэмээн М.Энхболдыг үздэг байсан цаг саяхан. Хэдийгээр Д.Тэрбишдагва, Н.Удвал, О.Чулуунбат нарын адил даргыгаа өмгөөлж ил тод гүйгээгүй ч Н.Энхбаяртай эр хүний жудаг зааж, дотно харилцаатай байдаг гэсэн үг бий. Нөгөө талаар хотын фракцыг Н.Энхбаярынх хэмээн овоглодог асан үе мартагдах болоогүй байна. Тиймээс ч М.Энхболд МАН-ын дарга болсноор МАХН-тай эргэн нэгдэх асуудал дахин сөхөгдөнө гэж үзэх хүн олон байгаа юм. Нэгдэхгүй юм гэхэд хавсарсан тоглолт хийх боломжтой гэж таамаглах шалтгаан байгааг үгүйсгэхгүй. Ядаж байхад МАН-ын хөдөө орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа эл албанд сонгогдмогцоо “Энхбаяр даргатайгаа хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн андуу үг алдан олныг сэрхийлгэснийг яана. Гэхдээ үүний нөгөө талд Энхбаяризмын сүүдрээс хол төлөвшсөн залуус М.Энхболдын багт олноор багтсаныг хэлэх хэрэгтэй. О.Содбилэг, Н.Гантулга нараас эхлээд өгүүлж болох юм. Юутай ч МАН өөрчлөн шинэчлэгдэх эхний алхмаа хийлээ. Бүтэц зохион байгуулалт, удирдлагын багаа бүрэн өөрчиллөө. Тэдний энэ өөрчлөлт Монголын улс төрийг нэг хэсэгтээ “бодлогошруулж” чадлаа. Хардлага, хатгаас ч олныг дагуулав. Үүний нөгөө талд МАН-ын нөлөө бүхий бүлэг болох хотын фракц өөрөө шинэчлэгдэж чадсан уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Өнөөх л Т.Бадамжунай, Ц.Батбаяр нараас эхлээд дэндүү хуучинсаг үнэр ханх тавьж буйг хэлэхэд буруудахгүй. Бас нэг муухай үнэр хамар загатнуулж байна. Энэ нь үе үеийн дарга нарыгаа “вакумдаж”, эрх мэдэл, нэр хүндийн өрөөнд цоожилж орхиод хоригдол мэт болгодог МАН-ын зуршил. “Вакумдуулсан” дарга хэрхэн шинэчлэл хийж, хэрхэн сөрөг хүчний үүрэг хариуцлагаа зохих төвшинд ухаарах билээ? Эдүгээ М.Энхболдыг гоочилж болохгүй, Ж.Мөнхбатыг гуядаж болохгүй гэлцэнэ. Сүүдэр тусвал яана! Чухам үүнд л МАН-ын хүнд суртал, үзэл бодлын “хайрцаг”-ны алдаа бий. Шинэ цагийн залуус нь хүртэл шилээ шөргөөдөг, шиншилж харддаг. Шинэчлэл өрцөн чанад бус, өнгөн талдаа өрнөж байгаагийн илрэл нь МАН-ын гишүүдийн угсаа залгасан энэ мэтийн хуучинсаг араншин юм. Сүүдэр туссан өндөг тэртэй тэргүй МАН-д олон бий. Баастай бурхан мэт гүнгэрваанд тахьдаг дарга нарт нь ч сүүдэр бий. Өдгөө тэд М.Энхболдыг намын дарга бус Ерөнхий сайд болсон мэт, Ж.Мөнхбатыг УИХ дахь бүлгийн дарга болсон мэт өргөмжилж байна. Сүүдэрт өдөлсөн АН сөрөг хүчин байхдаа ийм “өвчтэй” байгаагүйг санахад илүүдэхгүй.
https://ikon.mn/n/11y
11y0
Францын Ерөнхийлөгчийг хөнөөхөөр төлөвлөсөн байжээ
Монголын мэдээ
07/05/2017 09:20:00
Францад энэ сарын 14-нд Хувьсгалын өдрийн парад зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч Эммануэл Макроны амийг бүрэлгэхээр төлөвлөж байсан 23 настай залууг баривчилжээ. Өөрийгөө үндсэрхэг үзэлтэн гэж нэрлэсэн залуу өнгөрсөн сарын 28-нд баривчлагдан шалгаж эхэлсэн байна. Улмаар цагдаад өгсөн мэдүүлэгтээ энэ сарын 14-нд нийслэл Парис хотноо зохион байгуулагдах парадын үеэр Ерөнхийлөгчийн амийг бүрэлгэхээр төлөвлөж байснаа хүлээжээ. Үүнээс гадна ислам, жүүдийн шашинтнууд, өнгөт арьстан, ижил хүйстнүүдийг ч хөнөөх болно гэж ярьсан байна. Залуу видео тоглоом сонирхогчдын хуудаст зэвсэг худалдаж авмаар байна гэж бичсэний дараа өөр нэгэн хэрэглэгч цагдаад мэдэгдсэнээр саатуулагджээ. Түүний машинаас гурван хутга олдсон байна.
https://ikon.mn/n/11y0
11y1
Интернэт тоглоомд цагийн хязгаар тогтоолоо
Монголын мэдээ
07/05/2017 09:30:00
Бага насны хүүхдүүд бүхэл шөнийн турш онлайн тоглоом тоглох явдал сүүлийн үед дэлхий нийтийн асуудал болоод буй. Тэгвэл инженерийн технологийн “Тенсент” компани өчигдрөөс БНХАУ-д хамгийн эрэлттэй тоглоомд тооцогдож буй ухаалаг утасны онлайн тоглоомын апп болох “King Of Glory”-ыг ашиглах цагт хязгаар тогтоож, өдөрт 1-2 цаг л тоглох зохицуулалт хийж буйгаа мэдэгдсэн байна. БНХАУ-ын насанд хүрээгүй хүүхдүүд онлайн тоглоом удаан хугацаагаар тоглох тохиолдол ихсэж, эрүүл мэндэд нь эрсдэл дагуулах болсонтой холбоотойгоор тус компани “Хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө” ийм арга хэмжээ авч буй аж. Интернэт тоглоомын аппын ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг “Тенсент” компани мэдэгдэлдээ “Эхэндээ тоглоом баяр баясал авчрах зориулалттай байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бидний тоглоомыг тоглох хүүхэд багачуудын эцэг, эхчүүдэд баяр баясал авчрахаа больсон” гэжээ. Тус тоглоомын аппыг хэрэглэгчдийн тоо өдөртөө л 80 саяд хүрдэг байна. БНХАУ-ын хэмжээнд дэлгэцийн дон туссан насанд хүрээгүй хүүхдийн тоо аль хэдийнээ 24 саяд хүрсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сард л гэхэд Гуандон мужид 40 цаг тасралтгүй онлайн тоглоом тоглосон 17 настай хүүхэд цус харвасан тохиолдол гарчээ. Ямартай ч, дээрх зохицуулалтыг хийснээр 12 нас хүрээгүй хүүхэд өдөрт нэг цаг, 12-18 насны хүүхэд өдөрт хоёр цаг онлайн тоглоом тоглох боломжтой болох бөгөөд цаашдаа оройн 21:00 цагаас хойш тус аппыг ашиглах боломжгүй болгохоор ажиллаж байгаа гэнэ. Цагийн хязгаарлалт өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.
https://ikon.mn/n/11y1
11y2
Total Иранд хий олборлолтод нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ
Н.Мөнхжин
07/05/2017 09:46:00
Францын нефть, хийн Total компани Иран дахь Өмнөд Парсын ордоос хий олборлох гэрээг Тегераны Засгийн газартай хийлээ. Францын компани анхны хөрөнгө оруулалтаар нэг тэрбум орчим доллар зарцуулахаар төлөвлөжээ. Өрнөдийн зүгээс Ираны эрчим хүчний салбарт тавьсан хоригийг цуцалсны дараа Европоос орж ирж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ болж байна. Дэл­хийд хамгийн томд тооцогдож байгаа Өмнөд Парсын орд газрын 11 хэсэгт олборлолт явуулах тохиролцоонд Тегераны зүгээс Ираны нефтийн үндэсний компани (National Iranian Oil Company) гарын үсэг зуржээ. Энэ төсөлд мөн Хятадын үндэс­ний нефтийн компани (China National Petroleum Corporation, CNPC) оролцож байна. Гэрээнд заасны дагуу, Францын компани төс­лийн 50.1, CNPC 30, Ираны Засгийн газар үлд­сэн 19,9 хувийг эзэмших аж. 11 хэсэгт олборлолт явуулах өртөг дөрвөн тэрбум ам.доллар. Орд газрын нийт нөөц нь хоёр тэрбум куб фут буюу 56.6 сая куб метр аж. Энэ нь өдөрт 400 мянган баррель нефтьтэй тэнцэх хий олборлоно гэсэн үг. Олборлолт 2020 оноос эхэлнэ хэмээн тооцоолж байна. Өмнөд Парс нь Катараас зүүн хойд зүгт орших Персийн булан дахь Ираны Зүүн болон Өмнөд Парсын орд газрын өмнөд хэсэг юм. Өмнөд Парсад дэлхийн хийн нөөцийн найман хувь, Ираны хийн нөөцийн 50 хувь нь оршдог. 3,700 хавтгай дөрвөлжин км газрыг эзлэх тус ордыг Ираны эрх баригчид 28 хэсэгт хуваажээ. Хоёр, гуравдугаар хэсэг дээр ОХУ-ын “Газпром” компани Францын Total, Малайзын Petronas компанитай хамтран олборлолт явуулахаар болжээ. 2000 оны сүүлчээр Ираны хийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн өрнөдийн томоохон компаниудаас Total ганцаараа үлдсэн юм. Гэвч 2008 оны дундуур Францын компани “Ираны өмнөд нутагт хий олборлох ажлаа улс төрийн тогтворгүй байдлын улмаас зогсоож байна” хэмээн мэдэгдэж төслөөс гарч буйгаа зарлаж байв. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг “Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоохтой холбоотой бүх амлалт, болзлоо биелүүллээ” хэмээн мэдэгдсэний дараа АНУ болон Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцалсан билээ.
https://ikon.mn/n/11y2
11y3
Зуны амралтаараа юу хийх вэ?
Б.Үенч
07/05/2017 10:04:00
Гэрэл зургийг mpa.mn Томчууд, хүүхдүүд гэлтгүй зуны улиралд манайхан аль болох ая тухтай амрахыг хичээдэг. Зарим нь гэр бүлээрээ хөдөө аялж, зугаалж өнгөрөөдөг бол зарим нь ажил, гэр хоёрын хооронд амрах завгүй гүйсээр намрыг угтдаг. Нэг хэсэг нь зав байлаа ч юу хийхээ мэддэггүй. Энэ тэндхийн дугуйлан секцэд хүүхдээ явуулах эсэхдээ эргэлзэж суудаг. Тиймээс хүүхдийнхээ зуны амралтыг хэрхэн үр дүнтэй өнгөрөөхөд тань тус болох зарим мэдээллийг сонирхуулж байна. ЗУСЛАНД ГЭР БҮЛЭЭРЭЭ АМАРЧ БОЛНО Сурагчдын зуны амралт дундаа орж байгаа энэ өдрүүдэд амралтаа зугаатай, үр дүнтэй өнгөрөөх хүсэл хүүхэд бүрд бий. Тэдний энэ хүслийг биелүүлэхээр улсын хэмжээнд 50 гаруй, нийслэлийн хэмжээнд 20-иод зуслан нэг, хоёрдугаар ээлжийнхээ амрагчдыг авч эхэлжээ. Энэ жил хүүхдийн байгууллагууд гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж буй учраас зуслангууд ч мөн адил амралтынхаа энэ хугацаанд гэр бүлийн гишүүдэд зориулсан сургалтыг ч мөн адил явуулахаар болжээ. Монголын зуслангуудын холбооноос бүлгийн багш, ахлах удирдагчдад холбогдох сургалтыг зохион байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тухайлбал, цэвэр агаар, тохилог орчинд хүүхэдтэйгээ амарч болох “Хусхан”, “Сэлбэ”, “Тэлмэн”, “Жавхлант” зэрэг зуслан байна. Эдгээр зуслан нь сурагчдын амралтад зориулж зөвхөн сурагчдад хямдралтай үйлчлэх тарифтай, шинэхэн сурагч болох зургаан настнууддаа онцгойлон бэлэг барьж, өдөр бүр ядаргаа тайлах массаж болон ясны шөлөнд оруулах зэрэг онцгой бэлэгтэй юм байна. ХҮҮХДИЙН ОРДНЫ ЗУНЫ СУРГАЛТ ӨНӨӨДӨР ДУУСНА Монголын хүүхдийн ордны зуны сургалтуудыг эцэг, эхчүүд олонтоо асуудаг. Тэгвэл энэ жил тус төвийн зуны сургалт дугуйлангууд энэ сарын 5-ныг хүртэл хичээллээд дуусаж байгаа ажээ. Харин ирэх хичээлийн жилд есдүгээр сарын 4-нөөс намрын сургалтдаа хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ. Нийт 30 гаруй төрлийн дугуйлан хичээллэх бөгөөд 4,000 гаруй хүүхэд элсэн ордог гэдгийг албаныхан хэлж байна. Мөн ирэх намар бүртгүүлсэн хүүхдүүдээс сонгон шалгаруулалт явуулах бөгөөд есдүгээр сарын 11-нд нээлтээ хийснээр албан ёсоор эхэлнэ гэв. Ирэх хичээлийн жилд буюу есдүгээр сард урлаг уран сайхны дугуйлан буюу бүжгийн, дуулаачийн, драмын ерөнхий эрдмийн хичээлүүд мөн англи, япон, солонгос хэлний хичээлүүдээс сонгон суралцах боломжтой. Шатар даамны сургалтуудаас ч сонгон суралцаж болно гэв. УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙНХӨН РОБОТЫН АНГИ ШИНЭЭР НЭЭНЭ Гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төвд одоогоор зуны сургалт байхгүй байна. Сурагчдын амралттай зэрэгцээд зуны гурван сард амардаг гэв. Харин шинэ хичээлийн жилийн элсэлтээ есдүгээр сарын 1-нээс авна. Бүртгэл есдүгээр сарын 15-нийг хүртэл өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болно. Харин есдүгээр сарын 17-ноос хичээл эхэлнэ. Суралцагчид 2-5 жилийн хугацаатай суралцах бөгөөд үнэ төлбөргүй. Харин бүртгэлийн хураамж 20-40 мянган төгрөг байдаг. Тус төв уран зураг, монгол зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр, баримал керамик, уран хайчилбар, арьсан урлал, уран дархан зэрэг төрлөөр 17 ангид элсэлт авах юм байна. Мөн шинэ хичээлийн жилд роботын анги шинээр нээгдэнэ гэдгийг тус төвийн мэргэжилтэн Н.Долгорсүрэн танилцууллаа. УСАН БАССЕЙНУУД ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА Зуны улиралд усан спортоор хичээллэхэд хүний зүрх судсанд ачаалал бага өгч биеийг эрүүлжүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулдаг гэдэг. Тэр дундаа нөхөн сэргээх эмчилгээ буюу эмчилгээний сэлэлтийг бүх эмнэлэг, урьдчилан сэргийлэх ба нөхөн сэргээх байгууллагууд буюу эмнэлэг, сувилал янз бүрийн үе шаттай явуулдаг байна. Тухайлбал, бие султай хүн, хүүхдүүдэд эрүүлжүүлэх сэлэлтийг тусгай ангилж, зохион байгуулагчийн хатуу хяналт дор бэлтгэсэн программын дагуу явуулснаар эмчилдэг төдийгүй усан дотор идэвхтэй хөдөлгөөн хийснээр бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхжин оюуны болон биеийн хөдөлмөрийн бүтээмж дээшилдэг гэдгийг усан бассейны багш нар хэлж байна. Улаанбаатар хот дотор үйл ажиллагаагаа явуулдаг усан спорт сургалтын төвүүдийн хаяг, үнэ ханш зэрэг ерөнхий мэдээллийг сонирхож үзлээ. Ихэнх бассейнуудын үнэ ханш нэг удаа 20-50 мянган төгрөг, хүүхэд багачууд бүтэн сар хичээллэх нь 150-180 мянган төгрөгийн төлбөртэй байна.
https://ikon.mn/n/11y3
11y4
ЭНЭ ЗУНЫ ТЕХНОЛОГИЙН ТЭСРЭЛТ
A.Жаргал
07/06/2017 09:00:00
Улсын их баяр наадмыг тохиолдуулан энэ зуны хамгийн том технологийн “тэсрэлт”-ийн тухай мэдээллийг бид график дүрслэлийн аргаар танилцуулж байна. Юнивишн компани 2011 онд IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлж байсан бол энэ удаад ч мөн бусдаас түрүүлж гурвалсан үйлчилгээгээ Монгол орон даяар нэвтрүүлэх бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. Шилэн кабельд суурилсан тус үйлчилгээ өмнө нь зөвхөн Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хотоор хязгаарлагддаг байсан бол энэ жил орон даяар үйлчилгээгээ нэвтрүүлэх ажээ. Тэд бүтээн байгуулалтын ажлаа эх орны зүүн хязгаар Дорнод аймгаас эхэлж зүүн болон төвийн бүсийн 6 аймгийн төвд сүлжээгээ амжилттай нэвтрүүлсэн байна. Энэ жилдээ багтан доорх газрын зурагт багтсан үлдсэн аймгуудад сүлжээ нэвтрүүлж дуусах юм байна. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд телевизийн сувгаа 96 цагаар ухрааж, нөхөж үзэх, 2000 гаруй кино, контентыг IPTV-ээсээ түрээслэн үзэхийн зэрэгцээ өндөр хурдны интернэтэд олуулаа нэгэн зэрэг холбогдож гэрээсээ дэлхийн технологийн хөгжлийг хүлээн авах өргөн боломж бүрдэж байгаа юм. Юнивишнийн гурвалсан үйлчилгээ нэвтэрсэн суурин газрууд болон удахгүй сүлжээ нэвтрэх хотуудын мэдээллийг доорх дүрслэлээс харна уу. Юнивишнийн Монгол орон даяар татсан шилэн кабелийн урт: 8000 КМ
https://ikon.mn/n/11y4
11y7
Xap ба цагаан сонголт
Д.Жаргалсайхан
07/06/2017 08:10:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт 2017 оны зургаадугаар сарын 26-нд болов. Үдшийн 22:00 цагаас Сонгуулийн Ерөнхий хороо том дэлгэцээр сонгуулийн үр дүнг аймаг, дүүрэг тус бүрээр гурван нэр дэвшигчдийн авсан саналын тоог харуулж эхлэв. Шөнийн хоёр цагаас өглөөний долоон цаг хүртэл дэлгэцэн дээр ямар ч өөрчлөлт гарсангүй. Баян-Өлгий аймгийн дүн өглөө эртлэн ирснээр эцсийн дүн гарав. Сонгуульд нийт 1,357,888 иргэн саналаа өгч, ирц 68.27 хувьд хүрсэн нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиас гурван хувиар өсжээ. Сонгогчид саналын хуудсан дээрх нэр дэвшигчийн нэрсийн өмнөх тойргийг харлуулсан буюу хар сонголтыг тоолоход АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517.478 сонгогчийн буюу нийт сонгогчдын 38,1 хувийн, МАН-ын М.Энхболд 411,748 буюу 30.3 хувийн, МАХН-ын С.Ганбаатар 409,899 буюу 30.1 хувийн саналыг тус тус авчээ. Гурван нэр дэвшигчийн хэнийх нь ч нэрийн өмнөх тойргийг харлуулахгүй, цагаан хэвээр нь өгсөн буюу хэнийг нь ч сонгоогүй 18 мянга хүн байгаа нь нийт сонгогчдын 1.3 хувь болжээ Ийнхүү нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувь дээр нэмэх нь нэг санал авч чадаагүй тул санал хураалтыг Баасан гарагт буюу 7-р сарын 7-нд дахин явуулахаар товлоод байна. МАНАН “АРИЛАХЫН” ДОХИО Энэ сонгуулийн үр дүн монголын нийгэмд бий болсон улс төрийн хоёр үндсэн хандлагын илэрхийлэл юм. Нэр дэвшигч тус бүрийн мэдлэг, боловсрол, дүр төрх, улс төрийн замнал нь тодорхой үүрэг гүйцэтгэснийг эс тооцоод, том зургаар нь харвал нэгдүгээрт, Монголчууд засаглалын гурван эрх мэдлийг ганцхан намд төвлөрүүлэхийг хүсээгүйг харуулав. Ерөнхийлөгчийн албан тушаалыг бэлгэ тэмдгийн гэж хардаг хэдий ч, шүүх засаглалын эрх мэдэлд хамгийн их нөлөөтэй болохыг иргэд бүрэн ойлгодог болжээ. Тийм ч учраас АН-ын нэр дэвшигч МАН-ын нэр дэвшигчээс 100 мянга гаруй санал илүү авчээ. Хоёрдугаарт, төр засгийн эрхийг хорин таван жилийн турш ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАНАН-д иргэд итгэл алдарсны тод илрэл болов. Дэвшүүлсэн намдаа сонгуулийн өмнөхөн элссэн С.Ганбаатарт төрийн эрх барьж буй намын даргаас дутахгүй санал өгсөн нь үүнийг гэрчилж байна. Маш олон жилээр энэ хоёр намыг дотроосоо шинэчлэгдэх, өөрчлөгдөхийг иргэд хүлээж хүлээж, тэсвэр алдсан ажээ. Монголын нийгэм энэ хоёр намыг цоо шинэ хүмүүс, цоо шинэ улс төрийн хүчнээр солиход бэлэн болжээ. Тус сонгуулийн дүн гарч дуусах үеэр “шөнийн луйвар” гарсан гэж МАХН үзэж байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийв. “Сонгуулийн үйл ажиллагааг луйвардсан бохир үйлдэл гарлаа. Манай нэр дэвшигчийн саналыг зориуд гацаасан. Энэ үйлдлийг Сонгуулийн Ерөнхий Хороо гардан хийсэн. Шөнийн 02:00 цагаас хойш зарим аймгийн сонгуулийн саналын тоо огтхон ч өөрчлөлт орохгүй байсаар 5 цаг болов. Үүний дараа эрх барьж буй намын даргын авсан саналаас 10 мянгаар түрүүлж явсан С.Ганбаатар 1.5 мянган саналаар түүний ард орсон. Мөн сонгуульд оролцсон сонгогчдын тоо өөрчлөгдөж шөнөдөө 39 мянгаар нэмэгдсэн“ гэж МАХН-ын удирдлага мэдэгдэв. Баян-Өлгий аймгийн нэгдсэн дүн гарахад М.Энхболд 19.3 мянга, Х.Баттулга 14.2 мянга, С.Ганбаатар 5.2 мянга буюу зөвхөн энэ аймаг дээр М.Энхболд нь С.Ганбаатарыг 14 мянган саналаар гүйцэн түрүүлжээ. Гэтэл тус аймгийн нийт сонгогчдын гуравны нэг буй Өлгийн суманд (аймгийн төв) гүйцэж түрүүлсэн саналын долооны нэг нь ногдож буй нь анхаарал татаж байна. МАХН нь олон улсын ажиглагчдын багт (OSCE) гомдлоо хүргүүлжээ. Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллага (OSCE) гэдэг нь 57 орныг нэтгэсэн, Монгол 2012 онд элсэн орсон, шударга зөв сонгууль болж буй эсэхийг хянах үүрэгтэй байгууллага юм. Тус байгууллага нь сонгуулийн дараах тайландаа тухайн улсын ардчиллын түвшинд бодитой дүгнэлт өгдөг ажээ. ЦАГААН СОНГОЛТ Олон иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байгаа бөгөөд зарим нь дахин санал хураалтаар АН ба МАН-ын нэр дэвшигчдийн алийг нь ч дэмжихгүй байж болох хуулийн заалтыг сонгож байна. Дахин санал хураалтаар сонгогчдын арваад хувь нь буюу 100 гаруй мянга нь “цагаан сонголт“ хийхэд л ойролцоо тооны санал авах хүлээлттэй нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдын 50 хувийн саналыг авч чадахгүй бөгөөд улмаар ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулж, намууд нэр дэвшигчээ солиход хүрнэ. Намууд шинээр нэр дэвшигчээ тодруулахын зэрэгцээ намын нэр хүнд нь яагаад ингэж унах болсноо дүгнэх, “цагаан сонголтоороо“ илэрхийлсэн олон нийтийн шаардлагыг хүлээн авахаас өөр сонголт үгүй. Энэ нь намууд шинэчлэгдэх сүүлчийн боломж байж болох юм. Ер нь Монголчууд улс төрийн сонгуулиа наадмын өмнөхөн биш, хавар эртхэн 4-5 сард, эсвэл 10-11 сард явуулах нь илүү тохиромжтой байж болох юм. Нийслэл хотын утаа эхлэх үед байвал бүр илүү тохиромжтой. Хамгийн тав тухтай дулаан, амралтын улиралд улс төржиж маргалдсаар зуныг бардаг жишгээ өөрчлөх учиртай. Зуны cap зургаа биш ээ. Зунжин дуулсан царцаа, намар нь орогнол гуйхад нь өвөлжин бүжиглэхийг шоргоолж найз нь зөвлөсөн тухай грекийн эртний үлгэрийг санацгаая. БАЛАГТ АМЛАЛТЫН ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ МАНАН хуучин аргаа сэргээж, “амлалтаар уралдах“ шинэ дайныг сүүлийн хэдэн өдрүүдэд өрнүүлж байна. УИХ-д 65 суудалтай МАН эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хууль, мөн эрэгтэй хүн 53, эмэгтэй хүн 48 настайдаа тэтгэвэрт гарч болох хууль баталж ард түмэндээ “халуун хайраа“ зарлав. АН нь арилжааны банкнуудын иргэдэд олгосон цалингийн, малчны, тэтгэврийн, оюутны сургалтын төлбөрийн бүх зээлүүдийг төрөөс төлж, холбогдох хуулийг удахгүй санаачлахаа амлаж байна. МАНАН-ын энэхүү популист амлалтууд нь 2008 оны УИХ сонгуулиар АН хүн бүрд 1.0 сая төгрөг, МАН 1.5 сая төгрөг амлаж байсантай адилхан алхам юм. Тэгэхэд энэ хоёр нам эвслийн засгийн газар байгуулж, улмаар төрийн өмчийн компаниудаар бизнесийн зээл гадаадаас авахуулаад, хүний хөгжлийн сангаар дамжуулж бэлэн мөнгө тараасны горыг бүх монголчууд 6 жилийн турш төлсөн билээ. АН-ын энэхүү популист амлалтад Венесуэлийг өнөөгийн хямрал, үймээн самуунд хүргэх эхийг тавьсан Уго Чавес ч атаархах байх... Ямар ч гэсэн хоёр хоногийн дараа монголчууц хар, эсэл цагаан сонголт хийнэ. Үр дүн ямар гарахаас үл хамаараад Монгол Улс өрөндөө баригдсан, уул уурхайгаас хамаарсан хэвээрээ, авлигадаа живсээр 2020 оны сонгуультай золгоно. Тэр цагт ядаж сонгуулиа луйваргүй явуулж сурвал иргэдийн ядуурал, ажилгүйдэл бага ч гэсэн буурах эхлэл тавигдах юм. Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
https://ikon.mn/n/11y7
11y8
ИНФОГРАФИК: Цөмийн зэвсгийн тоогоор Дэлхийд ОХУ тэргүүлж, Хойд Солонгос сүүлдэж байна
Р.Төмөр, ikon.mn
07/05/2017 10:30:00
Өнөөдөр манай дэлхий дээр есөн улс цөмийн зэвсэгтэйд тооцогдож байна. Нийт цөмийн зэвсгийн тоо хэмжээ буурч байгаа ч нөгөө талаас улс орнууд зэвсгээ улам боловсронгуй болгож байгаа юм. Нэг үгээр хэлбэл тооноос чанарт шилжиж байна. Эндээс харвал ойрын ирээдүйд цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал намжихгүй бололтой. Эдгээр орнуудыг ОХУ 7,000, АНУ 6,800 цөмийн зэвсгээр тэргүүлж байна. ОХУ-ын 1,950, АНУ-ын 1,800 цөмийн хошуу нь байлдааны бэлэн байдалд оршдог бол үлдсэн хэсэг нь нөөцөнд байдаг гэнэ. Графикт үзүүлсэн Пакистан, Энэтхэг, Хойд Солонгосын зэвсгийн тоо нь байж болох хамгийн их хэмжээ юм. Эдгээрээс Израйль улс өөрийгөө цөмийн зэвсэгтэй гэдгийг албан ёсоор зарлаагүй ч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ажээ. Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
https://ikon.mn/n/11y8
11y9
Наадмаар ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
ikon.mn
07/05/2017 11:16:00
ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2226, ИХ МОНГОЛ УЛСЫН 811, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 106, АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13–нд амарч, 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд амрана. 07 дугаар сарын 07-16-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд: 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6” 06:00 -24:00, “Сансар -39” 07:00 -24:00 цагт ажиллана. “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09:00 -21:00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Боса” сүлжээний дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд “Боса -2” 07.00–23.00 цаг хүртэл ажиллаж, бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана. “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Е -Маrt” их дэлгүүр: 07 дугаар сарын 09, 10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 11.00-20.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14, 15-нд 10.00-22.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Нарантуул” худалдааны төв: 07 дугаар сарын 10 -нд 10.00 - 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–16-ийг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хар хорин” худалдааны төв: 7 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Барс” 1, 2 худалдааны төвүүд: 7 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-16-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Да хүрээ трейд” техникийн зах: 7 дугаар сарын 10–нд 09.00–16.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-17–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 18–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. НИЙТИЙН ХООЛ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна. Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана. УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ” Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана. Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ. ЦАХИЛГААН ХАНГАМЖ Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна. УС ХАНГАМЖ Баяр наадмын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд: А. Шугамаар ус хангах алба: Сар өдөр Гариг Ажиллах цаг Энгийн өдрүүдэд ажиллах цагийн хуваарь Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь 2017.07.10 Даваа Амарна 10:00 -14:00 16:00 -20:00 2017.07.11 Мягмар 10:00 -14:00 16:00 -20.00 Амарна 2017.07.12 Лхагва 10:00 -14:00 16:00 -20:00 Амарна 2017.07.13 Пүрэв 10:00 -14:00 16:00 -20:00 10:00 -14:00 16:00 -20:00 2017.07.14 Баасан Амарна 10:00 -14:00 16:00 -20:00 2017.07.15 Бямба 10:00 -14:00 16:00 -20:00 10:00 -14:00 16:00 -20:00 2017.07.16 Ням 10:00 -14:00 16:00 -20:00 10:00 -14:00 16:00 -20:00 Б. Зөөврөөр ус хангах алба: Сар өдөр Гариг Ажиллах цаг Энгийн өдрүүдэд ажиллах цагийн хуваарь Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь 2017.07.10 Даваа Амарна 10:00 -14:00 16:00 -20:00 2017.07.11 Мягмар 10:00 -14:00 16:00 -20:00 Амарна 2017.07.12 Лхагва 10:00 -14:00 16:00 -20:00 Амарна 2017.07.13 Пүрэв Амарна 10:00 -14:00 16:00 -20:00 2017.07.14 Баасан 10:00 -14:00 16:00 -20:00 10:00 -14:00 16:00 -20:00 2017.07.15 Бямба 10:00 -14:00 16:00 -20:00 10:00 -14:00 16:00 -20:00 2017.07.16 Ням 10:00 -14:00 16:00 -20:00 10:00 -14:00 16:00 -20:00 Жич: Хүй 7 худагт нийт 20-н ус сан байрлуулж усаар хангаж ажиллана. Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна. ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана. “Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт: № Байршил Харьяа салбар компаниуд Ээлжийн инженер, оператор 1 Төвийн түгээх төв Төвийн түгээх төв 244780 2 Баруун түгээх төв Баруун түгээх төв 70282484 3 Зүүн түгээх төв Зүүн түгээх төв 70006560 4 Улаанхуаран Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1 70156722 5 Дэнж найрамдал Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2 454050 6 Дэнж сансар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3 450697 7 Их алтан тэвш Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4 452186 8 Зүүн сэлбэ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5 329047 9 Батдулаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6 70115026 10 Чинхүрээ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7 70115764 11 Энхтулга -Өргөө Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8 321641 12 Ганзам Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9 367152 13 Түшээ дунд гол Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 341826 14 Баруун их нарлаг Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11 70120203 15 Гандан дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12 70149711 16 Хүрээ дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13 77065560 17 Ашид мөнх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14 70187491 18 Өнөр энх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15 70282966 19 Таван шар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16 70180015 ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ “Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана. УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
https://ikon.mn/n/11y9
11ya
БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮРИЙН “ҮДШИЙН ХУДАЛДАА” ЭХЭЛЛЭЭ
СУРТАЛЧИЛГАА
07/05/2017 11:35:00
“БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮР” жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үдшийн худалдаа”-гаа эхлүүлж баяр наадмын супер хямдралаа зарлалаа. Жилд ганцхан удаа бүх брэндүүдээ 70% хүртэл онцгой хямдруулж, БЭЛЭГТЭЙ, ХЯМДРАЛТАЙ худалдаагаар хэрэглэгчиддээ бэлэг барьж байна. Бишрэлт их дэлгүүрийн Bishrelt Fashion- д 20-70%-ийн хямдралтай худалдаа зарлаад байна. Италийн алдарт Sisley брэндийн эрэгтэй, эмэгтэй бүх бараа, Италийн №1 хүүхдийн брэнд Chicco, Италийн тансаг зэрэглэлийн брэндүүд болох Luisa Spagnoli, Cerruti, Civas болон Salamander, Bugatti, Moda da fausto, Imac, Nero giardini, Caprice, Nila&Nila зэрэг Итали гуталнууд бүгд 20-70% хямдарч та бүхэндээ бэлэг барьж байна. Та Бишрэлт Фейшнээс баяр наадмынхаа чанартай ганган гоёлуудаа хямдралтай үнээр авах боломжтой юм. Bishrelt Beauty-ээс та бүхэнд Америкийн нүүр будалтын Revlon брэнд, Францын Bourjois брэнд болон тансаг үнэртнүүддээ бэлэгтэй, хямдралтай худалдаа зарлаж байна. Мөн Италийн бие арчилгааны I Coloniali брэнд 70% хямдарч, холливудын оддын гоёл Misaki брэнд мөн хямдралтай худалдаа зарлалаа. Японы арьс арчилгааны Shiseido брэнд нь 10%-ийн ваучертай худалдаа зарлаж хэрэглэгчиддээ бэлэг барьж байна. Мөн Wellmart супермаркет нь сонгогдсон бараанууд дээрээ хямдралтай, урамшуулалтай худалдаа тус тус зохион байгуулж байна. Бишрэлт Их Дэлгүүр нь 7-р сарын 6-наас 10-ны өдрүүдэд үдшийн 23 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах бөгөөд “ҮДШИЙН ХУДАЛДАА” ердөө 5хан хоног үргэлжлэх тул та яараарай! Эр бяраараа эзэн нь байж Эрмэг хурдаараа эрэлхэг нь байж Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж Дэлгэр зуны налгар талдаа Дэнж хотойтол сайхан наадаарай! Хаяг: Тэнгис кино театрын замын урд Бишрэлт их дэлгүүр Утас: Bishrelt Fashion 70008977, Bishrelt beauty болон Shisedo 70128977 Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/BishreltDepartmentStore https://www.facebook.com/ShiseidoMongolia https://www.facebook.com/SisleyMongolia/ https://www.facebook.com/ChiccoMGL/
https://ikon.mn/n/11ya
11yb
Наадмаар 711 автобус, 400 такси үйлчилгээнд явна
ikon.mn
07/05/2017 12:37:00
Гэрэл зургийг mpa.mn Баяр наадмын өдрүүдэд өглөө 08:00 цагаас орой 22:30 хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлнэ. Автобус “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ 1. Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 87 чиглэлд их багтаамжийн 676, туслах 5 чиглэлд бага багтаамжийн 21, зуслангийн 3 чиглэлд 5 нийт 711 автобус үйлчилгээнд гарна. 2. Долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж "Мишээл экспо төв” рүү нийт 10 чиглэлийн 62 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 24 чиглэлийн 158 автобус үйлчилнэ. 3. “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 4 минут тутамд, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 4 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. № Чиглэл Тээврийн хэрэгслийн тоо Хүлээлгийн хугацаа 1 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” 5 4 мин 2 “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” 3 4 мин 3 “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо” 20 4 мин 4. Долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долоодугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ 400 такси иргэдэд үйлчилнэ “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксины үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдийг хүргэнэ. Үүнд: “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол; “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment Баярын өдрүүдэд ажиллах тээврийн хэрэгслүүдэд 5 төрлийн тусгай зөвшөөрөл олгоно Таксины үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Хөх өнгөтэй байна. “Дүнжингарав -Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв”, “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Бор өнгөтэй байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал буюу Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байна. Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Ногоон өнгөтэй байна. Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Шар өнгөтэй байна. УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
https://ikon.mn/n/11yb
11yc
Эртний Ромчуудын ашигладаг байсан бат бэх бетоны нууцыг тайлжээ
Р.Түвшин, iKon.mn
07/05/2017 11:43:00
2,000 гаруй жилийн өмнө байгуулагдсан эртний Ромын боомт зогсоолууд Европ даяар өнөөдөр ч ашиглагдаж байдаг. Гэтэл орчин үеийн бетон зуурмагаар байгуулсан зогсоолууд хэдэн арван жилийн дотор усанд идэгдэж эвдэрдэг нь гайхалтай. Тэгвэл эрдэмтэд Ромчуудын бат бэх бетоны нууцыг тайлж, эртний технологийг өнөөдөр ашиглавал байгаль орчинд ээлтэй болохыг зөвлөсөн байна. Ромчууд даланд ашиглах бетоныг зуурахдаа шохой, далайн ус, галт уулын үнс, чулууг хольдог байжээ. Галт уулын үнсэнд агуулагддаг бодис нь далайн устай урвалд орохдоо улам батжиж бэхждэг байсныг олж тогтоосон байна. Гэтэл орчин үеийн бетон далайн усанд эвдэрдэг юм. Ингэж бий болгосон бетонд хөнгөн цагааны тоберморит хэмээх ховор элемент агуулагддаг ажээ. Далайн устай нийлэхдээ уг элемент нь кристалжиж улам тэлдэг байна. Ингэснээр далайн усанд удах тусмаа бетоны бат бэх чанар нэмэгдсээр байдгийг олж тогтоожээ. Өнөөдрийн цементэд суурилсан бетоныг үйлдвэрлэхэд өндөр температурын зуухнуудыг ашигладаг нь хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд нэмэр болдог. Харин эртний бетон бүтээх аргад шилжвэл энэ сөрөг нөлөөг үгүй хийж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явагдахыг Ютагийн их сургуулийн геологич Мэри Жэксон ярьжээ. Өнөөдрийн төлөвлөгдөөд байгаа зарим усны далан байгуулах төслүүдэд Ромчуудын бетоныг ашиглавал олон зуун жилийн эдэлгээ даах бүтээн байгуулалт болно гэдгийг профессор Жэксон баталж байна. Эх сурвалж: Independent
https://ikon.mn/n/11yc
11yd
Баяр наадмын өдрүүдээр Рейлбус 500 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ
ikon.mn
07/05/2017 11:54:00
Гэрэл зургийг mpa.mn Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ. Рейлбусын хамгийн эхний аялал өглөө 7:20 цагт Вокзалаас эхлэх бол хамгийн сүүлийн аялал нь орой 19:52 цагт дуусах юм. Рейлбусын үйлчлэх цагийн хуваарь Рейлбусын зогсоолын зураглал Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
https://ikon.mn/n/11yd
11ye
СУДАЛГАА: Орон сууцны үнийн индекс 2017 оны ЗУРГААДУГААР сарын байдлаар
Н.БОЛОРЧИМЭГ
07/06/2017 12:38:00
Үнийн индекс 2017 оны зургаадугаар сарын байдлаар Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 6 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,935 орон сууцны үнийг хамруулсан болно. Жич: Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно. ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС ​2017 оны 6 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 2.5 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар буурсан байна. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн нь орон сууцны үнийн индекс өсөхөд нөлөөлжээ. Орон сууцны үнийн индексийг 2013 оны 1 дүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн. 2 жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ ОСҮИ анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байна. БЗД-ийн 25-р хороо, Home Land хотхонд 2016 оны 6 дугаар сард орон сууцны 1 м2 дундаж үнэ 1,590,000 төгрөг байсан бол 2017 оны 6 дугаар сарын байдлаар 1,550,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5%-иар буурсан байна. ШИНЭ ОРОН СУУЦ -Байрны гэрчилгээ нь гараагүй бол ШИНЭ орон сууц. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 6 дугаар сарын байдлаар 2,037,000 төгрөг болж өмнөх сараас 1.01 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.11 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ ДҮҮРГЭЭР ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ - 2 ӨРӨӨ БАЙР -Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их. -2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ, дүүргүүдийн дундаж үнэ. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 6 дугаар сарын байдлаар 73,067,000 төгрөг болж өмнөх сараас 0.5 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 6.42 хувиар буурсан байна. ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2017.6/ Орон сууцны дундаж үнэ 73,067,000 төрөг Жилийн өсөлтийн хувь -6.42% Сарын өсөлтийн хувь +0.5% Хамгийн өндөр үнэтэй Сүхбаатар Хамгийн бага үнэтэй Сонгино хайрхан Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ ​Чингэлтэй дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Орон сууцны үнийн индексийн тухай Монголбанкны захиалгаар Тэнхлэг зууч ХХК орон сууцны үнийн индексийг 2014 оны 3 сараас хойш зарласан билээ. Тэгвэл орон сууцны үнийн индекс гэж юу болох, түүний ач холбогдлын талаар товчхон өгүүлье. Орон сууцны үнийн индекс гэж юу вэ? Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэнэ. Тухайн сард зарагдсан орон сууцнуудын үнийн энгийн дундаж үзүүлэлтээс уг индекс ихээхэн ялгаатай. Орон сууц бүр чанарын хувьд өөр байдаг учраас индекс тооцохдоо эдгээр чанарын ялгааг нь хасч, цэвэр үнийн өсөлтийг авч үзэх шаардлагатай юм. Хүмүүс орон сууц худалдаж, худалдан авахдаа байрлал, ашиглалтад орсон хугацаа, талбай, өрөөний тоо, гадаад орчны тохижилт, хөршүүд, байрлах давхар, машины зогсоол, гараж, дотоод засвар хийсэн байдал, тэр ч байтугай цонх нь хаашаа харсан, урьд нь ямар хүн амьдарч байсан гэх мэт маш олон шинж чанарыг харгалзан үнээ тохиролцдог. Тиймээс орон сууцны үнэд шингэсэн эдгээр онцлог давуу тал бүрийн өртгийг хасч тооцож байж орон сууцны үнийн цэвэр өсөлтийг гаргана. Орон сууцны үнийн индексийг яагаад тооцох шаардлагатай вэ? Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн баялгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид анхааралтай ажигладаг. 1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зах зээлийн хамгийн том хямралууд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй байжээ. Иймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд бодлого боловсруулагчид, санхүүгийн бизнес эрхлэгчид онцгой ач холбогдол өгөх болжээ. Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн тооцоонд орон сууцны үнийн өсөлтийг оруулж тооцдоггүй учраас орон сууцны үнийн индексийг зайлшгүй тооцох ёстой болдог. Орон сууцны үнийн индекс ямар байх нь эдийн засгийн янз бүрийн оролцогчдын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Жишээлбэл, орон сууцны үнэ өсвөл хувь хүмүүсийн хэрэглээний зардал, хэрэглэгчийн итгэл үүнийг дагаад нэмэгддэг бол орон сууцны үнэ унавал орон сууц барьцаалан зээл олгосон санхүүгийн байгууллагууд эрсдэлд ордог. Дэлхийн улсуудад орон сууцны үнийн индексийг хэрхэн тооцдог вэ? Дэлхийн хөгжингүй улсууд бүгд өөрийн гэсэн онцлогтойгоор орон сууцны үнийн индексийг тооцдог. Жишээлбэл, Энэтхэгийн Орон сууцны банк RESIDEX хэмээх индексээр 15 гол хотынхоо орон сууцны үнийг хэмждэг бол Канадад Шинэ байрны үнийн индекс, Теранет-Үндэсний банкны орон сууцны үнийн нэгдсэн индекс, Дахин борлуулж буй орон сууцны үнийн индекс, Канадын орон сууцны үнийн Рояал Липэйж түүвэр судалгаа гэсэн дөрвөн индексийг тооцдог. Манай улсад Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) 2009 оноос орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцож эхэлсэн байна. Уг индекс Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг хамрах ба орон сууцнуудыг ашиглалтад орсон оноор нь гурав ангилж дэд индексүүдийг тооцдог. Гэхдээ ҮСХ-ны орон сууцны үнийн индекс тооцох аргачлал нь зарим талаар дутагдалтай, худалдагдсан орон сууцны мэдээлэл авч буй эх сурвалж нь хязгаарлагдмал байдаг. Иймээс орон сууцны үнийн индексийн тооцоог боловсронгуй болгож, өөрийн орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн онцлогийг тусгах шаардлага тавигдаж байна. Энэ үүднээс Монголбанк 2013 оны 10-р сараас эхлэн Орон Сууцны Үнийн Индексийг тооцож байх шийдвэр гаргасан. Уг тооцоог үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн байгууллагаар орчин үеийн аргазүйд тулгуурлан гүйцэтгэхийн тулд сонгон шалгаруулалт зарлаж, Тэнхлэг зууч ХХК-ийг шалгаруулсан. Тус компани орон сууцны үнийн индексийг сар бүр тооцож, олон нийтэд мэдээлж байна. Мөн тус компанийн индекс тооцох аргазүйд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн байнгын хяналт тавьж, зөвлөгөө өгч, хамтарч байна. Орон сууцны үнийн индекс тооцох нь ямар ач холбогдолтой вэ? Юуны өмнө орон сууцны үнийн индексийг эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт гэж үздэг. Эдийн засаг хурдтай өсч байгаа үед ерөнхийдөө орон сууцны үнэ өсөх хандлагатай байдаг. Орон сууцны үнэ өсвөл барилгын салбар идэвхжиж, улмаар барилгын салбарт ажиллагсад төдийгүй үл хөдлөх хөрөнгө зуучлал, санхүүгийн салбарынхны цалин, орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт, орон сууцны үнэ өссөн үед орон сууц өмчлөгчдийн хөрөнгийн үнэлгээ буюу баялаг нь нэмэгдэж, бусад бараа, үйлчилгээнд зарцуулах зардлаа нэмдэг. Гуравдугаарт, орон сууцны борлуулалт нэмэгддэг бөгөөд энэ нь татварын орлого ба засгийн газрын зардлыг өсгөдөг. Хэрвээ орон сууцны үнэ буурвал дээрх бүх үйлчлэл эсрэг зүгт хөдөлж, эдийн засгийн нийт эрэлтийг бууруулж, өсөлтийг удаашруулна. Иймээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд орон сууцны үнэ тогтвортой өсч байх шаардлагатай. Гэтэл нөгөө талаас инфляци зохистой түвшинд тогтвортой байх үүднээс орон сууцны үнэ өсөлт багатай байвал сайн. Хөрөнгийн зах зээл сул хөгжсөн манай оронд орон сууцанд хөрөнгө оруулах хандлага түгээмэл ажиглагддагийг бас анхаарах хэрэгтэй. Орон сууцны үнэ огцом өсч байгаа үед хуримтлалаа банк, үнэт цаасанд байршуулахын оронд үл хөдлөх хөрөнгө болгож хувиргавал ашигтай. Энэ үйлдэл орон сууцны үнийг улам хөөсрүүлэхэд хүрнэ. Ийм хөөсрөлт орон сууцны зээлийн зах зээлийг маш том эрсдэлд оруулдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байх үед орон сууц барьцаалсан зээлээ нэмэгдүүлж болно. Харин үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах үед эдийн засгийн идэвх, зээл, орон сууцны үнэ бие биенээ татан унана. Иймд санхүүгийн зах зээл дээрх эрсдэлийг хянаж, тогтвортой байдлыг шинжлэх нэг гол үзүүлэлт бол орон сууцны үнийн индекс юм. Орон сууц худалдан авалт ихэнх өрхөд амьдралынх нь хамгийн том санхүүгийн арилжаа байдаг. Орон сууцны үнийн өөрчлөлт хүмүүсийн орон сууц худалдан авах, худалдахаа шийдэх, хуримтлал, хэрэглээгээ төлөвлөхөд нөлөөлнө. Орон сууцны үнийн индексийг ямар аргаар тооцдог вэ? Дэлхийн улсууд орон сууцны зах зээлийн онцлогтойгоо уялдуулан янз бүрийн аргазүй ашигладаг. Орон сууцны үнийн өөрчлөлтийг үнэн зөв илэрхийлэх индексийг тооцоход өгөгдлийн цуглуулалт, түүний хамрах хүрээ, чанар маш чухал. Улс орнууд ерөнхийдөө дараах дөрвөн гол хандлагын хүрээнд орон сууцны үнийн индексийг тооцож байна. Үүнд: Бүлэглэх арга, Дахин худалдааны арга, Хедоник регрессийн арга, Үнэлгээнд суурилах арга. Манай улсад ҮСХ бүлэглэх аргаар орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцож байгаа бол Тэнхлэг зууч компани хедоник регрессийн аргаар сар тутам тооцож байна. Хедоник регрессийн арга нь тухайн орон сууцны чанарын нарийн ялгаануудыг харгалзаж, үнийн цэвэр өсөлтийг илүү нарийн тооцдогоороо давуу талтай.
https://ikon.mn/n/11ye
11yf
Хүй долоон худагт "Хөхүүрийн айраг" наадам болно
А.Төгөлдөр, iKon.mn
07/05/2017 12:33:00
Гэрэл зургийг mpa.mn “Хөхүүрийн айраг” наадам “Хүй долоон худаг”-т 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 -17:00 цагт болно. Энэ наадам анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Түүнчлэн монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, хөхүүрийн айраг хийж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой. Наадамд: Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянчандмань сум, Булган аймгийн Могод, Сайхан, Дашинчилэн сум, Архангай аймгийн Хашаат, Хотонт сум, Өвөрхангай аймгийн Сэргэлэн, Есөнзүйл, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Өлзийт сум, Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сум, Батлан хамгаалах яамны “8 шарга” амралт зэрэг газрын уламжлалт аргаар хийсэн хөхүүрийн айраг худалдаалдаг, үйлчилдэг аж ахуйн нэгж, иргэн оролцоно. Наадмын үеэр хамгийн сайхан айргийг шалгаруулах бөгөөд шалгарсан айргийг дуудлага худалдаа зохион байгуулж наадамчин олонд худалдаалах юм. Мөн энэ үеэр Дэмбээний тэмцээн болох гэнэ. Тус наадмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн төв, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, архелогийн хүрээлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ, Айрагны нутгаар ТББ хамтран зохион байгуулах аж.
https://ikon.mn/n/11yf
11yg
Ж.Мөнхжаргал: Боинг онгоц хэт доогуур нислэг үйлдсэн зөрчил гараагүй
ikon.mn
07/05/2017 14:11:00
Гэрэл зургийг mpa.mn Төрийн ордны баруун хойд булангаас Туушин зочид буудлын дээгүүр өнөөдөр 12:10 цагт Боинг онгоц доогуур ниссэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга Ж.Мөнхжаргалаас тодруулахад "Олон улс хоорондын том Боинг онгоцны дамжин өнгөрөх нислэг өдөр бүр үйлдэгддэг. Онгоц хот дээгүүр нисэх бол заавал ИНЕГ-аас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Өнөөдөр 12 цагийн үед ниссэн онгоц Korean Air-ын онгоц байх магадлалтай. Одоогоор том Боинг онгоц хот дээгүүр зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн зөрчил гараагүй байна. Манай улсын нутаг дэвсгэрээр өдөрт 300-400 нислэг үйлдэгддэг. Хот дээгүүр 1,000 метрээс доогуур нислэг үйлдэхийг хориглодог. Өнөөдрийн байдлаар 3,000 метрээс доогуур нислэг үйлдсэн онгоцны зөрчил илрээгүй байна. Хамгийн доогуур нислэг үйлдсэн онгоц нь 3,700 метрийн өндөртэй нисчээ. Том онгоц ниссэн болохоор доогуур нисэж байгаа мэт харагдсан байх" гэлээ. Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11yg
11yh
Төмөр замын салбарын ажилтнуудын цалинг нэмжээ
ikon.mn
07/05/2017 13:04:00
Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагаас тодрууллаа. Тэрбээр "Транзит тээврийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, зарцуулах хугацаа багассан. Мөн Олон овоот өртөөнөөс нүүрс ачих терминалыг ашиглалтад орууллаа. Эхний хагас жилийн байдлаар тээврийн хэмжээ 10 гаруй хувиар нэмэгдэж, уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдсэн зэргээс хамаарч төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй явж байна. Улаанбаатар төмөр зам нь өнөөдөр нийт 15 мянга орчим ажилчинтай, 70 гаруй өртөө зөрлөгтэй. Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат болон түүний ажлын багийнхан хөдөө орон нутагт ажиллаж 17 өртөө зөрлөгийн нийт 1,500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсож боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Өртөө зөрлөгийн ажилтан албан хаагчид нэн тэргүүнд цалингаа нэмэх хүсэлтийг их тавьж байсан. Бид энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж ажилласны үр дүнд энэ сарын 1-ээс эхлэн төмөр замын нийт ажилтан албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан. Түүнчлэн өртөө зөрлөгийн ажилчдын зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байр орон сууцны асуудал нэн тэргүүнд яригддаг. Ажилчдын орон байрны асуудал, сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудын удирдлагууд хамтран шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Эхний ээлжинд Улаанбаатар, Зүүнхараад 10 гаруй байрыг төмөр замчдад хувьчлах асуудал шийдэгдээд байсан бол зургаадугаар сард Замын-Үүдийн төмөр замчдын гэх 60 айлын орон сууцыг хувьчлах асуудлыг бид шийдэж чадлаа. Олон овоо өртөөнд төмөр замчдад зориулсан орон сууцны барилгын ажил явагдаж байна. Ашиглалтад орсны дараа салбарын ажилчид хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцтай болох боломж бий болно. Цаашид хэрэгцээ шаардлагын дарааллаар өртөө зөрлөгүүдэд орон сууцны барилгын ажил үргэлжлээд явагдана" гэлээ. Эх сурвалж: УБТЗ ХНН
https://ikon.mn/n/11yh
11yi
С.Эрдэнэ: Төсвийн тухай хууль зөрчин дангаараа шийдвэр гаргах эрх зүйн чадамж Засгийн газарт байхгүй
Г.Мөрөн, iKon.mn
07/05/2017 13:36:00
Гэрэл зургийг Mpa.mn Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд Засгийн газрын гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, Эрдэнэт үйлдвэрээс иргэдэд хувьцаа эзэмшүүлэх болсон талаар шийдвэрлэж, олон нийтэд мэдээлээд байгаа юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ж.Эрдэнбат Засгийн эрхийг гартаа авангуутаа эдийн засаг хямарлаа гэсэн шалтгаанаар хүүхдийн мөнгийг үндсэнд нь хүчингүй болгосон. 2018 онд 60 хувьд нь, 2019 онд 40 хувьд нь олгохоор төсөв батлуулсан байгаа. Хоёр л үндэслэл хэлье. Нэгдүгээрт, ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг дотор хүүхдийн мөнгийг багасгах, хасах амлалт өгсөн гэдгийг өөрсдөө удаа дараа ярьсан. Гэтэл ийм шийдвэр гаргасан нь тэд ОУВС-тай зөвшилцөөгүй байгааг харуулж байна. Одоо л зохиомлоор гаргадаггүй юм бол зөвшилцсөн ямар ч үндэслэл, мэдээлэл алга. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг олгох шийдвэрийг шууд Засгийн газар гаргах эрхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хийсэн мэдэгдэл хууль зөрчиж байгаа юм. Зүгээр л Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан улс төрийн мөнгөн амлалтын шоу хийж байгааг бид эсэргүүцэж байна. Бид хүүхдийн мөнгийг ялгалгүй олгохыг эрх баригчдад эрх авсан өдрөөс нь эхлэн шаардсан. УИХ-аас Төсвийн тодотголыг батлаагүй байхад, Төсвийн тухай хуулийг зөрчин дангаараа шийдвэр гаргадаг эрх зүйн чадамж Засгийн газарт байхгүй. Тиймээс үүнийг дахин ард түмнийг хуурах үйлдэл хийж байгаа гэж харахаас өөр арга алга. "Чухам юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй уул уурхайн баялгийг зарцуулах эрх байхгүй" Гэрэл зургийг Mpa.mn Мөн бид өр тэглэх буюу цалин, тэтгэвэр, оюутны, малчны гэсэн дөрвөн төрлийн зээлийг тэглэх саналыг оруулсан. Өнөөдөр үүнийг эрх баригчид хэрэгжүүлэх ёстой. Эрдэнэс Таван Толгойгоос олж байгаа уул уурхайн баялгийн ашгийг ард түмэндээ хамгийн түрүүнд олгох хэрэгтэй. Тэд өнөөдөр чухам юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй уул уурхайн баялгийг зарцуулах эрхгүй. Бидний хувьд олигархиуд, баян цатгалан хүмүүсийн хэдэн зуун тэрбумаар нь авсан өрийг тэглэх гэж байгаа асуудал огт байхгүй. Нийгмийн амьдралын хүнд хэцүү нөхцөлд байгаа иргэдийн зээлийг тэглэх санал гаргасан. Харин тэглэхдээ төсвөөс биш уул уурхай, ашигт малтмалаас олсон орлогын ногдол ашгаас барагдуулах бодлогыг судлах ажлыг зохион байгуулахаар санаачилсан. Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр шүүхийн шийдвэр гарч, УИХ-ын тогтоол хууль зөрчсөн байгааг нь тогтоож, энэ үйл ажиллагаа түтгэлзсэн. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувь хэн нэгний өмч биш. Өөрт ирээгүй өмчийг хувьцаа болгон тараана гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр шүүхийн бие даасан байдал хараат бус байдлыг ноцтой зөрчиж байгаа нь хууль бус ноцтой үр дүнг дагуулна гэдгийг анхааруулмаар байна” гэлээ. "УИХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргын гүтгэлгийг эсэргүүцэж байна" Гэрэл зургийг Mpa.mn Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “Өгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д хэлэлцэх үед УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар Ардчилсан нам эрх барьж байх үедээ Нийслэлийн засаг захиргааны байрыг зарсан байна гэсэн. Тун хариуцлагагүй, санаанд оромгүй зүйлийг мэдэгдэж, гүтгэн гүжирдлээ. Хүнийг гүжирдэн, гүтгэх эрх ямар ч Засаг даргад байдаггүй. Засаг захиргааны байрыг зарах эрхтэй ямар ч албан тушаалтан Монгол Улсад байхгүй. М.Энхболд өөрөө ч Засаг дарга байсан хүн сайн мэдэж байгаа. Тиймээс УИХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргын энэхүү гүтгэлгийг хууль зөрчсөн учраас эрс эсэргүүцэж байна. Эсэргүүцээд зогсохгүй хууль, шүүхийн байгууллага тэр дундаа Үндсэн Хуулийн Цэцэд хандах болно гэдгээ мэдэгдье” гэв.
https://ikon.mn/n/11yi
11yj
ФОТО: Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-ийг 16 хүнд хүртээлээ
ikon.mn
07/05/2017 13:27:00
Гэрэл зургийг mpa.mn Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа. Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр: Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн О.Нямчулуун Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх Ж.Сүхээ Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаа Нийслэлийн цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч Ж.Хадбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Гэрэлтуяа Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Дондмаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Ө.Ганболд Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн П.Наранцэцэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн П.Даваадорж Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа “Их нигүүсэл” ТББ-ын тэргүүн М.Сарнай нар шагнууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэдгийг онцлон ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ. Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11yj
11yk
Наадмын тасалбарыг НҮНТ-ийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбараар худалдаална
www.ulaanbaatar.mn
07/05/2017 14:01:00
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Өмнө нь 2 цэгт тасалбар борлуулахад иргэд хонож дугаарлан, бухимдал маш их үүсдэг байсан. Энэ жил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаалснаар иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт ойролцоо цэгээс авах боломж бүрдэнэ. Иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж бид үзэж байна. Мөн тасалбарыг дамалж худалдаалах байдал намжина гэж тооцоолсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо бага. Нийслэлийн иргэд олон учраас бид иргэдэд аль болох хүртээмжтэй байхыг нь бодож өмнөх жилүүдийн адил 1 хүнд 2 тасалбар худалдаална” гэлээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3,000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9,000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах юм байна. Баяр наадмын тасалбарын үнийн хувьд 7 дугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/11yk
11yl
Берлиний цагдаа алтан зоосны хулгайчдын дүрсийг тарааж, тусламж хүсчээ
Р.Төмөр, ikon.mn
07/05/2017 14:25:00
Өнгөрсөн гуравдугаар сард Берлиний музейгээс маш ховор, дурсгалын алтан зоосыг хулгайлсан хэрэг гарч байв. Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны шөнө гурван этгээд метроны замаар дамжин ЮНЕСКО-д бүртгэлтэй Боде музейд нэвтрэн 2007 онд Канадад бүтээсэн, дурсгалын “Агч модны том навч” нэртэй зоосыг хулгайлсан юм. 100 кг цэвэр алтаар бүтээсэн аварга зоос нь 1 сая орчим ам долларын үнэлгээтэй гарсан боловч алтны өнөөдрийн ханшаар бараг $4 сая хүрнэ. Хулгайч нар хэргийн газарт олс, сүх, шат үлдээсэн байна. Сүхийг худалдаж авсан мөрөөр цагдаа нар одоо шалгаж байгаа гэнэ. Тэд музейгээс түрдэг тэргээр зоосыг тээвэрлэн доош цонхоор буулгаад тэндээсээ авч зугтжээ. Тэгвэл өчигдөр Берлиний цагдаа хяналтын камерт үлдсэн хулгайч нарын дүрсийг нийтэд үзүүлж, мэдээлэл өгөхийг хүссэн байна. Хулгайчдыг баривчлахад хэрэгтэй мэдээлэл өгсөн иргэнд 5,000 евро амлажээ. Зоосыг 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү музейд үзүүлж эхэлсэн юм. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/11yl
11ym
Г.Баясгалан: Монгол Улс нэг тэрбум ам.долларын эрсдлээс хамгаалагдаж байна
А.Үлэмж, iKon.mn
07/05/2017 15:32:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Засгийн газар “Төмөртэй хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгуулжээ. Энэ талаар өнөөдөр Хууль Зүй дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан. Арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдөр гаргалаа. Энэхүү арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн. Энэ маргаанд ялалт байгуулсанаар Монгол Улс нэг тэрбум ам. долларын эрсдлээс хамгаалагдаж байна гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар урд нь нийт таван удаа арбитрын маргаанд хариуцагчаар татагдаж орж байсан. Энэ удаагийн маргаанд ялсанаар одоо Монгол Улсын Засгийн Газрыг хариуцагчаар татсан нэг ч маргаан байхгүй болж байна гэсэн үг юм. Манай Засгийн газар хуульчид олон упсын нэр хүндтэй хуулийн фирмүүдийн хамтын ажиллагааны үр дунд их хэмжээний мөнгө нэхэмжилсэн арбитрын томоохон маргаанд ялалт байгуулж, эдийн засагт хохирол учруулах эрсдлээс сэргийлж чадлаа" гэв. Монгол Улсын эрх бүхий байгууллага “Төмөртэйн хүдэр” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй аж. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчиж “Хустайн ерөө” ХХК-ийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэсэн боловч хүдэр хэлбэрээр БНХАУ-д экспортолж байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг 2006 онд хүчингүй болгосон байжээ. Үүнтэй холбогдуулан 'Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” Корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компани олон улсын арбитрт хандан Монгол Улсын Засгийн газраас 1 тэрбум ам. доллар нэхэмжлээд байсан аж.
https://ikon.mn/n/11ym
11yn
Жан Жак де Дардел: Монгол иргэдийг Швейцарьт зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байгаа
ikon.mn
07/05/2017 15:16:00
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав өнөөдөр (2017.07.04) Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг Элчин сайд Жан Жак де Дарделыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Жан Жак де Дардел хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байдгаа илэрхийлээд “Монгол Улсын иргэдийг Швейцарь Улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байгаа. Энэ асуудал удахгүй амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн хоёр улсын иргэд албан болон дипломат ажлаар визгүй зорчих асуудал үндсэндээ шийдэгдсэн” гэлээ. Олон улсын валютын сантай хамтран ажилласнаар эдийн засгаа тогтворжуулж чадсан Уулзалтын эхэнд Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав “Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газартай үр дүнтэй хамтран ажилладаг. Монгол Улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн хөгжил, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар удаа дараагийн хамтын хэлэлцүүлэг явуулж, саналаа солилцож байсан.Мөн Швейцарийн Холбооны Улсаас манай улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж ирсэн. Өнөөдөр Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Элчин сайдад товч мэдээлэхэд Олон улсын валютын сантай хамтран ажилласнаар эдийн засгийн хямралаас гарч, эдийн засгаа тогтворжуулж чадсан. Манай улсад шийдвэрлэхэд хүндрэлтэй, тулгамдсан асуудал болоод байгаа агаар, хөрсний бохирдлын асуудлаар Парисын гэрээ хэлэлцээрт хамрагдсан, хамтын ажиллагаатай улс орнуудын хэмжээнд анхаарал тавьж, хамтарч хамтарч ажиллахыг хүсч байна. Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага манай улстай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг арилгах, бэлчээр хамгаалах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлүүдээр тууштай хамтран ажиллаж, “Нэг цэгийн үйлчилгээ” нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж байна. Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын шугамаар манай улсад 2003 оноос хойш 40 орчим сая швейцарь франкийн хөгжлийн тусламжийг байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгэм, соёлын салбарт үзүүлсэнд болон Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегийн баримт бичигт Швейцариас хөгжлийн тусламж олгох орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаасанд сэтгэл өндөр байгаа. Швейцарийн Холбооны Улсад 2000 гаруй монгол иргэн оршин сууж, ажиллаж амьдардаг юм байна" гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
https://ikon.mn/n/11yn
11yo
Австрийн цэрэг дүрвэгсдийг зогсоохоор Италийн хил дээр иржээ
Р.Төмөр, ikon.mn
07/05/2017 15:31:00
Австрийн засгийн газар Италийн хилээр даван ирж байгаа дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд цэрэг, танк ашиглахад бэлэн байгаагаа зарлажээ. Тус улсын батлан хамгаалахын сайд Ханс Петр Доскозил дөрвөн хуягт тээвэрлэгч бүхий 750 цэргийг Италитай хиллэдэг Тирол бүс нутагт илгээсэн тухай мэдэгдсэн байна. Сайд мөн их хэмжээний дүрвэгсдийн урсгалыг Альпийн нуруунд оршдог Бреннер боомтоор нэвтрэхийг зогсоохын тулд цэргийн хүч хэрэгтэй байгааг ярьжээ. Энэ боомтод удахгүй хилийн пост ажиллуулж эхлэх гэнэ. Уг нь Итали, Австри улсууд Шенгений бүсэд багтдаг тул хил дээрээ шалган нэвтрүүлэх постгүй байдаг юм. 2015 онд нэг сая гаруй дүрвэгч Европт ирэхэд Шенгений зарим орнууд хилийн постоо эргүүлэн сэргээж байв. Эдгээр хоёр улсад жилийн дотор сонгууль болох гэж байгаа бөгөөд дүрвэгсдийн асуудал хурц сэдвүүдийн нэг болоод байгаа юм. 2017 онд Газар дундын тэнгисийг туулан ирэх дүрвэгсдийн тоо шинэ дээд амжилт тогтоохоор байгаа. Нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл Италид 85,183 дүрвэгч ирсэн бол ноднингийн мөн үед 71,279 дүрвэгч ирж байжээ. Он гарсаар 2,150 дүрвэгч ирэх замдаа далайд живсэн байна. Австрийн иргэд их хэмжээний дүрвэгч Италид ирсээр байгаагаас их болгоомжилж байгаа гэнэ. Гэвч ирэх аравдугаар сард сонгууль болох тул улс төрчид сэргийлэх арга хэмжээ авахгүй байх вий гэсэн айдас бас байгаа юм. Италичууд дүрвэгсдийн асуудлыг зохицуулж дийлэхгүй болж, Европын Холбооноос дэмжлэг хүссээр байгаа. Гэвч Брюссель Италийг олон тооны дүрвэгсдийн орогнох газар нэмж байгуулах, шаардлага хангахгүй дүрвэгсдийг ирсэн газар руу нь буцаахыг зөвлөхөөс хэтрэхгүй байна. Маргааш буюу Пүрэв гарагт Европын Холбооны улсуудын дотоод хэргийн сайд нарын уулзалт Таллинд болох үеэр энэ асуудлыг хэлэлцэх юм. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/11yo
11yp
Ц.Элбэгдорж: Аз жаргалын хоёр өгөгдэхүүн хоёулаа Монгол хүнд байна
Ч.Болортуяа
07/06/2017 10:29:00
Монголчууд маргааш шинэ Ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр. "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" гэгчээр шинэ Ерөнхийлөгч ажилдаа орох хугацаа ойртох тусам одоогийн Төрийн тэргүүний хэлэх үг бүр л сонин, содон, тод аж. Монголд нийт ард түмнээсээ сонгогддог, гурван сая иргэнийг төлөөлдөг ганцхан алба байдаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Энэ хүндэт үүргийг найман жилийн турш хүлээж удахгүй ажлаа өгөх гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ikon.mn сайтын "Өглөөний Хүн" булангийн ээлжит зочин боллоо. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн найман жилийн хугацаан дахь хамгийн сүүлийн ДЭЛГЭРЭНГҮЙ, ТҮҮХЭН ярилцлагыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Түүний найман жилийн ажлыг тоймлосон 167 хуудас ХУРААНГУЙ тайлан хэвлэгджээ. Хийсэн, бүтээсэн, хийж амжаагүй бүхнийг энд ярилцвал бидний яриа дуусахгүй нь лавтай. Харин түүнээс бид энэ удаад ямар үгс, сургамжийг авч үлдэх ёстойд, бас олонд төдийлөн яригдаагүй дэлхийн төр засгийн удирдагчидтай үүсгэсэн нандин, дотно харилцаа, хувь хүний хөгжил, өөрчлөлтийн талаар ярилцахыг хичээв. iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр… Ярилцлагын зочин: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж @Elbegdorj Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort Зураглаач: О.Анхбаяр, Г.Баасандорж Гэрэл зургийг: Б.Бямба-Очир MPA.mn 2017-07-06
https://ikon.mn/n/11yp
11yq
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
ikon.mn
07/05/2017 15:41:00
Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, мөн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр өргөн мэдүүлэв. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1.3.7, 2.3.2 дугаар зорилтыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ингэхдээ чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөхөд чиглэж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд банкны салбарыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх зорилго бүхий активын удирдлагын компанийг байгуулах, банкуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт, шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг нийт 12 бодлогын арга хэмжээг 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Харин Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэгджээ. Хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын нэг хэсэг юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг нийт 18 бодлогын арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх бодлогын эдгээр зээллэгийн хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв
https://ikon.mn/n/11yq
11yr
“Сайн хөрш, Сайн түнш, Сайхан ирээдүй” гэсэн зорилгын хүрээнд 7 төрлийн төслийг хэрэгжүүлж байна
ikon.mn
07/05/2017 16:02:00
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.07.05) Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /КАРЕК/ хөтөлбөр нь гишүүн төв азийн 11 орон (Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан) олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Олон Улсын Валютын Сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Исламын Хөгжлийн Банк)-ын дэмжлэгтэйгээр бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 2001 онд бий болсон ба манай улс уг хөтөлбөрт 2002 онд элсэн оржээ. Гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2020 он хүртэл хамтран ажиллах стратеги, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулан Сайд нарын уулзалтаараа 2011 онд батлуулан хэрэгжүүлж байна. Тус стратегийн баримт бичиг нь “Сайн хөрш, Сайн түнш, Сайхан ирээдүй ” гэсэн алсын хараа, түүнд хүрэх стратегийн 2 түвшний зорилгыг тодорхойлжээ. Стратегийн энэхүү 2 зорилгын хүрээнд гишүүн орнууд нь үйл ажиллагааны 7 тэргүүлэх чиглэлийг тодорхойлон бүс нутгийн шинж чанартай үйл ажиллагаа болон төслүүдийг хэрэгжүүлж байна. Стратегийн баримт бичгийн дагуу 2015 оны 3 дугаар сард БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод КАРЕК Институтийг байгуулсан ба үйл ажиллагааг нь урт хугацаанд тогтвортой явуулах, гишүүн орнуудын оролцоог ижил байлгах зорилгоор олон улсын бие даасан байгууллага болгох асуудал хөндөгдөж уг зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс зэрэг 3 улс “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулан соёрхон батлуулснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болсон байна. КАРЕК Институт нь гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаас гадна хөтөлбөрийн хамтын ажиллагаанд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хийх үүрэгтэй бөгөөд институтыг бие даасан олон улсын байгууллага болгох ач холбогдол нь хамтын ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, шийдвэр гаргах, батлахад гишүүн орнуудын оролцоог ижил түвшинд хангах боломжийг нээж өгч байгаа учраас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцлов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
https://ikon.mn/n/11yr
11ys
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усархаг бороо орно
С.Бадрал, iKon.mn
07/05/2017 15:56:00
Гэрэл зургийг mpa.mn Малчид, иргэдийн анхааралд: 6-7-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 05-ны 20 цагаас 07 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 градус, нутгийн зүүн хэсгээр 19-24 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно . Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө сэрүүсч 20-22 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 14-19градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 2017 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7, 8-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Эх сурвалж: ЦУОШГ
https://ikon.mn/n/11ys
11yt
Ж.Мөнхбат: Төсвийн орлого хагас их наяд орчим төгрөгөөр давсан
Г.Мөрөн, iKon.mn
07/05/2017 16:22:00
Гэрэл зургийг Mpa.mn Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. "ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан тэр үе бол 7, 8 сарын өмнөх явдал" Ж.Мөнхбат “Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотой хүүхдийн мөнгөний олголтыг бууруулах шаардлагыг Засгийн газраас тавьж байсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан тэр үе бол долоо, найман сарын өмнөх явдал. Тэр үед Монгол Улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй байснаас гадна маш тулгуу төлөх Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чалкогийн 170 сая долларын томоохон өрийн асуудал байсан. Энэ бүхнийг Монгол Улсын Засгийн газар заримыг нь төлж, заримыг нь дарамт болохгүйгээр зохицуулалт хийсний үр дүнд эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирсан. Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар манай эдийн засаг 4-4.5 хувийн өсөлттэй явж байна гэсэн статистикийг холбордох байгууллага, эдийн засагчид гаргаж байгаа. Хагас жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг эерэг болгож байгаа нь томоохон дэвшил. Сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд анх удаа төсвийн орлого давсан. Өнөөдрийн байдлаар хагас их наяд орчим төгрөгөөр давсан байна. Тиймээс эдийн засгийн өсөлт орлогын сайжралттай холбоотой эерэг үр дүнг ард түмэн хүртэх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Энэ ч үүднээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хасагдсан хувьд орсон хүүхдүүдийн мөнгийг нөхөн олгоно. Үүнээс хойш буюу долоо, наймдугаар сараас бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудлыг шийдвэрлэж байна. Жилд хүүхэд бүрт олгох 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана. Өнөөдөр Монгол Улс 500 орчим тэрбум төгрөгийн давсан орлогын биелэлттэй явж байгаа. Эндээс олгох боломжтой. Нөхөн олголт хийх 161 орчим тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсөвт тавьсан. Тэгэхээр нөхөн олгох бүрэн боломж байгаа гэж холбогдох байгууллагууд үзэж байна. ОУВС-тай бид хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцохдоо тохиролцсон нэгэн зүйл бол эдийн засагт эерэг үр дүн үзүүлж байгаа нөхцөлд ард иргэд рүүгээ хандсан ажлыг шат дараатайгаар хийнэ гэсэн байгаа. "УИХ-ын 23-р тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газар албан ёсны шийдвэр гаргасан" Гэрэл зургийг Mpa.mn Жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үеэр Эрдэнэтийн 49 хувийг хувьд зарсан асуудал болсон. Энэ асуудлыг сонгуулийн дараагаас эхлэн ярьж 23-р тогтоолоор 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох тухай шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангах даалгаврыг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу ажлыг зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчийнх болсон. Шүүхийн шийдвэр саяхан гарсан. Өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэр бол Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг дахин баталгаажуулж, Засгийн газрын албан ёсны тогтоол гарсан байгаа. Дээрх хувиас Монголын иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг өгөгдсөн. Өнөөдөр ажилдаа орсон гэж ойлгож болно. Энэ бол улс төрийн шоу, популизм биш. Засгийн газрын тогтоол, УИХ-ын тогтоол шоу байдаггүй. УИХ-ын 23-р тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газар албан ёсны шийдвэр гаргасан. Тиймээс албан ёсоор хэрэгжиж явна. Өнөөдрийн эдийн засаг ямар байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлт, боломжийнхоо хүрээнд шийдэж байгаа асуудал бол хүүхдийн мөнгө, тэтгэвэр нэмэх, Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмч болгож, иргэдэд хувь хишиг олгох юм” гэв.
https://ikon.mn/n/11yt
11yu
Итали тариачин Владимир Путины аварга хөргийг талбай дээрээ бүтээжээ
Р.Төмөр, ikon.mn
07/05/2017 16:29:00
Италийн нэгэн фермэр өөрийн эрдэнэшишийн талбай дээр зөвхөн трактор ашиглан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины аварга хөргийг бүтээжээ. 135 метр хэмжээтэй хөргийг энэ долоо хоногт болох Их 20-ын уулзалтыг амжилттай болохыг билэгдэж бүтээснээ Дарио Гамбарин хэвлэлд тайлбарласан байна. Верона хотын ойролцоох Кастанаро дүүрэгт байрлах уг бүтээлийн бүтэн дүрсийг дроноор буулгажээ. Хөргийн хажууд Путины нэрийг кирилл үсгээр бичээд нөгөө талд нь “G20 2017” гэж бичсэн байна. Долоо хоногийн сүүлээр Германы Хамбург хотод болох Их 20-ын дээд хэмжээний уулзалт дэлхийн эдийн засаг, дүрвэгсдийн хямралыг шийдвэрлээсэй хэмээн хүсч байгаагаа Гамбарин Италийн L’Arena сонинд ярьжээ. Тэр ноднин жил тариан талбай дээрээ Хиллари Клинтон, Дональд Трамп нарын хөргийг мөн бүтээж байсан юм. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/11yu
11yw
Тавдугаар сарын байдлаар махны экспортын орлого 23.5 тэрбум төгрөгт хүрчээ
Г.Мөрөн, iKon.mn
07/05/2017 16:56:00
Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг өрнүүлж байна. Энэ аяны хүрээнд махны экспортыг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хонь, ямааны махыг зорилтот зах зээлд нийлүүлэх, тогтвортой урт хугацаанд экспортод гаргах бодит алхамыг хийж байна. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас Иран улс руу “Eco food trading” ххк, “Darkhan meat foods” ххк хамтран 4,000 тонн хонины мах экспортлох гэрээ байгуулан эхний ачилтаа хийсэн. Харин өчигдөр “Мах маркет” ХХК БНХАУ руу 1200 тонн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, Исламын бүгд найрамдах Иран улс руу 2,000 тонн, Бүгд найрамдах социалист Вьетнам улс руу 200 тонн хонь, ямааны махыг экспортолж байна. Энэ жил Иран улсад 1 тонн хонины махыг 3000 ам.доллараар тооцож 6,000 тонн мах нийлүүлэхэд 18 сая ам.доллар, Вьетнам улсад 200 тонн ямааны махыг 740 мян.ам.доллар буюу 1 кг махыг 3.7 ам.доллараар, БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 1 кг-ыг нь 5 ам.доллараар тооцоход нийт 1,200 тонн махан бүтээгдэхүүнийг 6 сая ам.доллараар тус тус экспортлох юм. Эдгээр 5 улс оронд 2017 оны 5 дугаар сарын байдлаар нийт 5,283 тонн мах, махан бүтээгдэхүүнийг 10 сая ам.доллараар экспортолж, одоогийн байдлаар 23.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2017 оны 2 дугаар хагаст буюу мал бэлтгэлийн үеэр махны экспортын хэмжээг мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улс оронтой байгуулсан гэрээний дагуу урьдчилан тооцоход дунджаар 30 сая ам.доллар болж байна. Дээрх тооцоог үндэслэн 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход нийт 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортолж, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо байна. Өсч үрждэг малынхаа махыг экспортод гаргаснаар малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай тогтворжиж, тогтмол ажлын байр нэмэгдэж, Хөдөө аж ахуй салбар улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах юм. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ”Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь махны экспортыг нэмэгдүүлэх. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хонь, ямааны махыг зорилтот зах зээлд гаргах буюу гуравдагч орнуудад махны экспортын зах зээлийг нээхэд онцгой анхаарч ажиллалаа. Махны экспорт 2017 оны эхний хагас жилийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн байна. Манай улс Исламын Бүгд Найрамдах Иран, Вьетнам, БНХАУ, ОХУ, Казакстан, Катар зэрэг улсуудад мах болон махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа амжилттай эхлээд явж байна. Одоо бидэнд экспортынхоо үйл ажиллагааг тогтвортой, найдвартай урт хугацаанд үргэлжүүлэхийн тулд олон зүйлийг хийж хэрэгжүүлэх ёстой. 2017 онд зорилтот зах зээлд мах экспортлох ажлыг эхлүүлсэн мах боловсруулах үйлдвэрүүдийн экспортын нийт орлого 25 сая ам.доллар буюу 60 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход нийт 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортолж, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх юм. Энэ бол үр дүн” гэдгийг онцлов. Эх сурвалж: ХХААХҮЯ
https://ikon.mn/n/11yw
11yx
Дайны үед Солонгос эмэгтэйчүүдийг “сэкс боол” болгож байсныг гэрчлэх анхны дүрс бичлэгийг дэлгэлээ
Р.Төмөр, ikon.mn
07/05/2017 17:05:00
Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы милитаристууд Солонгос эмэгтэйчүүдийг “сэкс боол” болгон ашиглаж байсныг батлах анхны дүрс бичлэгийг өнөөдөр буюу Лхагва гарагт олон нийтэд үзүүлжээ. Үүнээс өмнө хятад эмэгтэйчүүдийг боолчилж байсныг гэрчлэх дүрс олдож байсан ч солонгос эмэгтэйтэй холбоотой баримт зөвхөн гар бичмэл, гэрэл зураг хэлбэртэй олдож байсан юм. 1944 онд Хятадын Юннань мужийн Соншань хотод бичигдсэн 18 секундын урттай дүрс бичлэгийг Сөүл хотын захиргаа, Сөүлийн Үндэсний Их сургуулийн судалгааны баг хамтран өнөөдөр үзүүлсэн байна. Судалгааны баг энэхүү баримтыг АНУ-ын Үндэсний Архив, Бичлэгийн газарт хоёр жил ажилласны эцэст олжээ. Бичлэг дээр Америк-Хятадын хамтарсан хүчний офицер хятад хүн баригдсан эмэгтэйчүүдийн нэгтэй ярилцаж байгаа нь үлдсэн байна. 1944 оны есдүгээр сард АНУ-Хятадын хамтарсан хүч Соншанийг Японы цэргээс чөлөөлөх үед бичлэг хийгдсэн гэнэ. Багийнхан бичлэг дээр гарч байгаа эмэгтэйчүүдийг гэрэл зурагтай тулгаж, солонгос хүмүүс болохыг тогтоожээ. Нэрийг нь олж тогтоогоогүй ч олзогдсон эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтад нэр нь байгаа гэж дүгнэсэн байна. Судалгааны ажлыг Сөүл хотын захиргаа санхүүжүүлжээ. 2015 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын засгийн газар Японтой дайны үеийн “сэкс боолууд”-ын асуудлаар маргаантай тохиролцоо хийсэн нь төв засгийн газраас санхүүжилт авч чадахгүй болгосон юм байна. Иймэрхүү баримтууд Японы талд ихэвчлэн хадгалагдаж байдаг ч Токио гадаад ертөцөөс нууцалж, ил гаргадаггүй юм. “Ийм эмгэнэлтэй түүх бичигдэн үлдэж, дурсагдсанаар дахин давтагдахаас сэргийлэгдэх ёстой тул Сөүл хотын захиргаа түүхийн үнэнийг баримтжуулахад бүх хүч, боломжоо зарцуулах болно” хэмээн Сөүл хотын дарга Пак Вон Сун арга хэмжээний үеэр хэлжээ. Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/11yx
11yy
НААДМЫН БЭЛЭГ: Дэвшил Трейд ХХК-ийн Улаан лооль 4,500 төгрөг боллоо
СУРТАЛЧИЛГАА
07/05/2017 17:21:00
Улаан лооль бол маш ашигтай гайхамшигт ногоо. Дэвшил Трейд ХХК нь Европын холбооны улсуудын үзэсгэлэнгээс хамгийн шилдгээр шалгарсан Голланд соортын үрийг эх орныхоо үржил шимтэй цэвэр хөрсөнд олон жил нутагшуулан тарьж ургуулсан улаан лоолио Наадмын урамшуулал зарлаж 1 кг улаан лоолио бөөний үнэ 4,500, жижиглэнгийн үнээ 5,000 төгрөг болгон хямдрууллаа. Дэвшил Трейд-ийн хамт олон шинэ ургацын улаан лооль дараах цэгүүдэдээр худалдан борлуулж байна. Үүнд: Баруун 4 зам, ТБД андуудын зүүн талд Старс төв дэх нэрийн барааны дэлгүүр Сонсголонгийн үйлдвэрийн байран дахь нэрийн барааны дэлгүүр Гадуур байгаа Дэвшил Трейд-ийн нэрийн саравч Хүнсний бүх захууд Хүнсний бүх супермаркетууд Хүргэлт 5 кг-с дээш улаан лоолийн захиалгыг авч хүргэж өгч үйлчилж байна. Мөн Дэвшил Трейд-ийн smoothie буюу улаан лоолийн цэвэр шүүс ердөө 500 төгрөг болж хямдарлаа. Та бүхэн аагим халуун зуны цагт эрүүл, хүйтэн смүүдигээр амны цангаагаа тайлаарай. Худалдаалагдах цэгүүд: 1. ТБД андуудын зүүн талд Старс төвийн урд байрлах борлуулалтын саравч 2. Урт цагааны зүүн урд байрлах борлуулалтын саравч 3. 3,4 -р хороололд байрлах Өргөө кино театрын урд тус тус худалдаалагдаж байна. Дэвшил Трейд Амт чанарыг тодорхойлно Бидэнтэй холбогдох утас: 88115005, 91115005
https://ikon.mn/n/11yy
11yz
"Эрчим Сүлжээ" ХХК-ийн харилцагчдын танхим ВИВА СИТИ хороололд НЭЭГДЛЭЭ
СУРТАЛЧИЛГАА
07/05/2017 18:36:00
Монгол Улсдаа томоохон татвар төлөгч М-Си-Эс Группын охин компаниудын нэг болох Эрчим Сүлжээ ХХК нь Улаанбаатар, Зүүнхараа хотын нийт 2,500 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг эрчим хүчээр найдвартай тасралтгүй ханган ажиллаж байгаа юм. Тус компани Вива сити хорооллын харилцагч нартаа үйл ажиллагаагаа улам ойртуулж, хурдан шуурхай хүргэх зорилгоор ХАРИЛЦАГЧДЫН ТАНХИМ-аа өнөөдөр нээлээ. Энэхүү танхим нь тухайн хороололд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон айл өрхүүдийн цахилгаан төлбөр тооцоог хүлээн авах, шинээр цахилгаан эрчим хангах гэрээг байгуулах, дуудлага санал хүсэлтийг хүлээн авах гомдлыг барагдуулах зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Харилцагчдын танхим нь ажлын өдрүүдэд 10:00-19:00 цаг Бямба гарагт 11:00-17:00 цагуудад ажиллана. Түүнчлэн 7722-6161 дугаар бүхий дуудлагын төвийг ажиллуулж харилцагчдад цахилгааны төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл өгөх, цахилгааны тасралт саатал, дуудлага болон санал хүсэлт хүлээн авах үйлчилгээг үзүүлж байна. Мөн Эрчим Сүлжээ ХХК-тай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, айл өрхүүд нь цахилгаан төлбөр тооцоо хийх, хэрэглээний дэлгэрэнгүй график мэдээлэл авах зэрэг үйлчилгээг www.e-s.mn вэб сайтад нэвтрэн авах боломжийг олгоод байгаа юм. Фото ХАРИЛЦАГЧДЫН ТАНХИМ-ын нээлтийн арга хэмжээнд Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Диспетчерийн үндэсний төв зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж тууз хайчлах арга хэмжээнд оролцлоо.
https://ikon.mn/n/11yz
11z
Ж.Сүхээ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
ГХЯ
11/07/2013 07:14:00
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ БНКирУ-ын Ерөнхийлөгч Алмазбек Шаршенович Атамбаевт Бишкек хотноо 10 дугаар сарын 30-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Киргиз Улс ардчилалын замаар урагшилж байгаа бөгөөд бид сонгосон энэхүү замаасаа ухрахгүй. Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдтай хамт Энэтхэг, Катар, Бразиль, Финлянд, Бельги, Словак, Гүрж, Европын Холбоо, Франц зэрэг 9 орны Элчин сайд нар ИЖБ-ээ мөн барьжээ. ИЖБ-ээ барьсны дараа Ерөнхийлөгч А.Ш.Атамбаев Элчин сайд нарт хандаж хэлсэн үгэндээ: “...Киргиз Улс та нарын төлөөлж байгаа улсуудтай улс төрийн харилцаагаа идэвхжүүлэх, бүх талын уламжлалт найрсаг харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, эдийн засгийн салбарт хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх зэргээр харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна. Эдүгээ Киргиз Улс ардчилалын замаар урагшилж байгаа бөгөөд бид сонгосон энэхүү замаасаа ухрахгүй. БНКирУ Монгол Улстай бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байдаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, түүний дотор уул уурхайн хөгжил, ардчилалын тогтолцоог амжилттай хөгжүүлж байгаа туршлагаас суралцахыг эрхэмлэж байна...” хэмээн онцлон тэмдэглэв. Элчин сайд Ж.Сүхээ Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж ярилцав. Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт мэндчилгээ уламжилсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархалаа илэрхийлж, хариу мэндчилгээ дэвшүүлжээ. ИЖБ барьсантайгаа холбогдуулан Элчин сайд Ж.Сүхээ Киргизийн Гадаад хэргийн сайд Эрлан Абдулдаев, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн аппаратын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Д.Исаков, Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын сайд Султан Раев, ГХЯ-ны Ази, Африкийн газрын захирал Кулубаев Жээнбек Молдоканович, ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын Ерөнхий захирал Ирсалиев Дуйшен Исмайлович, ГХЯ-ны Ёслолын газрын захирал Тентимишов Максат Ишенбекович, Киргизийн ХАҮТ-ын дарга Марат Шаршекеев нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
https://ikon.mn/n/11z
11z0
ҮЙЛ ЯВДАЛ: Баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ
Г.Мөрөн, iKon.mn
07/06/2017 08:00:00
Гэрэл зургийг mpa.mn Төв цэнгэлдэхэд 10:00 цагт Шадар сайд Наадмын бэлтгэл ажилтай танилцана. Бөхийн өргөөний арын талбайд 10:00 цагт Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага тайван цуглаан зохион байгуулна. Туушин зочид буудлын хурлын танхимд 10:00 цагт Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын шинэ техник, бүтээлүүдийг танилцуулах олон улсын шилдэг инженерүүдийн уулзалт болох гэж байна. Нээлтэд Ерөнхий сайд оролцоно. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 10:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Дээлтэй Монгол" наадмын талаар мэдээлэл хийнэ. 11:00 цагт НЗДТГ, Тоёота моторс хамтран баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ. 12:00 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо мэдээлэл хийнэ. Монголын Үндэсний музейд 11:00 цагт Үндэсний Их Баяр Наадмыг угтан Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжилсэн Монголчуудын уламжлалт ур ухаан шингэсэн оюун санааны шилдэг бүтээл болох гар урлалын гайхамшигт 180 бүтээлийн “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэн нээгдэнэ. Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 11:00 цагт 60 жилийн түүхтэй Чингис хаан Олон улсын нисэх буудал Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг гардуулж өгнө. Онцгой байдлын ерөнхий газарт 11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. MN-Мэдээллийн төвд 12:00 цагт Архидан согтуурахын эсрэг тэмцлээр нэгдсэн “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”, “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”, “Сэтгэлийн хөгжил”, “Амьдралын зөв шийдэл” зэрэг ТББ-аас архидан согтууралт, түүнээс шалтгаалсан нас баралт, гэмт хэрэг, сэтгэцийн эмгэг ихсэж насны хувьд улам залуужиж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ. Монголбанкны байранд 12:00 цагт Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны зургаадугаар сарын Орон сууцны үнийн индексийн тооцооллыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
https://ikon.mn/n/11z0
11z1
"Өөрт ойр цагдаагийн байгууллагад ЗӨРЧЛИЙН талаар мэдээлэл өгөх боломжтой"
ikon.mn
07/05/2017 17:58:00
Гэрэл зургийг mpa.mn Зөрчлийн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд иргэдийн материалыг хурааж авч шалгадаг болсноороо хуучин хуулиас өөр Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчигдсөн явдал их байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 56 зүйл заалт зөрчлийн тухай хуулиар зохицуулагдахаар болсон. Тухайлбал хуучин замын цагдаагийн албан хаагчид бичиг баримтаар шалгаж байсан бол одоо бичиг баримтыг хурааж авна. Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулж хэлбэлзэл байсан бол үүнийг байхгүй болгосон. Зам тээврийн осол үйлдсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Мөн албадан сургалтад хамруулахаар болсон. Мөн зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан замын цагдаагийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулахгүйн үүднээс албан хаагчдаа нэмж ажиллаж байна. Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл 30-40 хувиар буурсан. Нэг нэгж гэдэг нь 1,000 төгрөгтэй тэнцэх юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд иргэдийн материалыг хурааж авч шалгадаг болсноороо хуучин хуулиас өөр. Замын цагдаагийн албаны хувьд дүүргүүдийнхээ албадад бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийсэн. Та бүхэн өөрт хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллагад бичгээр болон амаар зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжтой. Иргэдийг чирэгдүүлэхгүй байлгах үүднээс маш шуурхай ажиллаж байна. Дүүргийн цагдаагийн хэлтэст иргэд гомдлоо гаргах нь нээлттэй байгаа. Үүн дээр нэмээд прокуроос хяналт тавьж байгаа. Хуучин зөрчлийн тухай хуулиар гүтгэх доромжлох нь гэмт хэрэг байсан. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр гүтгэх доромжлох нь захиргааны хариуцлагаар зохицуулагддаг болсон". Цагдаагийн байгууллага 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан Гэрэл зургийг mpa.mn Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Зөрчлийн тухай хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотой Цагдаагийн байгууллага 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан. Шалгаж байгаа зөрчлүүдээс 1 зөрчил шийдэгдэж 50 нь шалгагдаж байна. Тухайлбал, Увс аймагт 4 зөрчил шалгагдаж байна” гэлээ. Эрүүгийн хэргийн шалгах мөрдөх ажил энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тасалдаагүй Гэрэл зургийг mpa.mn ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Батсүх “Эрүүгийн хэргийн шалгах мөрдөх ажил энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тасалдаагүй. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллга, мөрдөн байцаах тасаг гэмт хэрэг, зөрчлүүдийг шалгаж байгаа” гэв.
https://ikon.mn/n/11z1
11z2
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн тохирлын ХАРИУ
ikon.mn
07/05/2017 18:12:00
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 18:12 2017/07/05 Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.07.05/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 6-31-40-2-9-16-10 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 4-5-0-0-6-9 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 4-2-4-3 2-р зэргийн хонжворын хариу: 4-9-8-6 3-р зэргийн хонжворын хариу: 2-1-3-3 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 18:09 2017/07/05 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.07.05/ ээлжит тохирол эхэллээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/693722894146615/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 18:12 2017/07/05 Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.07.05/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейн тохирлын хариу: 6-31-40-2-9-16-10 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 4-5-0-0-6-9 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 4-2-4-3 2-р зэргийн хонжворын хариу: 4-9-8-6 3-р зэргийн хонжворын хариу: 2-1-3-3 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/11z2
11z3
Хүүхдийн мөнгөө хэрхэн авах вэ?
Б.УЧРАЛ, iKon.mn
07/06/2017 08:55:00
Засгийн газраас хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд алагчлалгүй олгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл иргэн та хүүхдийн мөнгөө хэрхэн авах тухай доорх мэдээллийг авна уу. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас энэ талаар: "Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкин дахь дансанд нь мөнгө орсон байх болно. Харин шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлж амжаагүй бол эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банкинд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авна" гэсэн мэдээлэл өглөө.
https://ikon.mn/n/11z3
11z4
Төсвөө батлахгүй саатуулсан конгрессын гишүүдийн цалинг 1$ болго гэв
Э.Мөнхзаяа
07/06/2017 08:26:00
АНУ-ын Конгресст конгрессын гишүүдэд санхүүгийн хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөл оруулж иржээ. Тодруулбал, гишүүд тогтоосон хугацаанд ирэх оны төсвийн төслөө оруулж ирээгүй тохиолдолд цалинг нь танах юм байна. Хуулийн төслийг санаачлагчид цалинг нэг ам.доллар хүртэл болгож бууруулах хэрэгтэй гэж үзжээ. АНУ-ын парламент гурван cap хүрэхгүй хугацааны дараахан буюу ирэх есдүгээр сарын 30-нд эхлэх 2018 оны санхүүгийн жилийн төсвийн төслөө одоог хүртэл батлаагүй байгаа юм. Хуулийн төслийг конгрессын гишүүн, Бүгд найрамдах намын Грег Жианфорте санаачилсан байна. Түүний хувьд конгресс дэх Ардчилсан намын олон гишүүн 2018 оны холбооны төсвийн төслийг эсэргүүцэж, батлахаас татгалзаж байгаагаас болж ийм арга хэмжээ авах шаардлага үүссэн гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн тавдугаар сард гаргасан ирэх оны төсвийн төсөлд экологийн нэлээд хэдэн хөтөлбөр, ядуу иргэдэд туслах, Medicaid шаардлагатай эмнэлгийн тусламжийн төрийн хөтөлбөр зэрэг хэд хэдэн хөтөлбөрийн зардлыг танасан нь Ардчилсан намынханд таалагдаагүй аж. Цаг бол мөнгө “Хэрвээ 2017 оны долоодугаар сарын 28-наас өмнө Захиргаа, төсвийн газар конгрессын танхимыг 2018 оны санхүүгийн жилийн тэнцвэржүүлсэн төсвийн төслийг хүлээн авсан гэж батлаагүй тохиолдолд тухайн танхим дахь конгрессын гишүүд цалингаа танхимын төлөөлөгчдөд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй. Цалинг заагдсан хугацааг дуусах хүртэл хадгална” хэмээн хуулийн төсөлд заажээ. Конгрессын гишүүд хуулийн төслийг батлахдаа байвал 2020 он гэхэд улстөрчийн цалингүй болно гэсэн санааг бүгд найрамдахчууд гаргасан байна. ‘‘Танхимын гишүүн бүр жилд нэг ам.долларын цалин авна” хэмээн Жианфорте тэмдэглэжээ. “ThoughtCo’’-ын мэдээлж буйгаар өнгөрсөн онд Америкийн конгрессын гишүүдийн цалин жилийн 174 мянган ам.доллар байжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн үед конгрессын гишүүд ийм бага мөнгөөр Вашингтонд “боломжийн” амьдрахад хүндхэн байна гэж гомдоллодог байсан аж. Өр нэмэгдэж байна Конгрессын гишүүн Грег Жианфортегийн энэхүү этгээд хуулийн төсөл нь АНУ-ын өртэй холбоотой. Тус улсын өр байнга өсөж байгаа тул шинэ төсвийг баталж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болоод байгаа гэнэ. Бүгд найрамдах намын гишүүн тэрбээр Трампын санал болгосон төсвийн төсөл тус улсын эдийн засгийг тогтворжуулна гэж үзэж байна. Гишүүд ийнхүү 2018 оны төсвөө батлахаа хойшлуулж, алгуурлаж байх зуур АНУ өр өссөөр ДНБ-ээ давжээ. “АНУ-ын улсын өрийн хэмжээ 19 их наяд ам.4 долларт хүрсэн. АНУ сүүлийн жилийн 47-д нь төсвийн алдагдалтай байсан” хэмээн хуулийн төсөлд тэмдэглэсэн аж. Трампын санал болгосон төсвийн төслийг ойрын хугацаанд батлах ёстой болжээ. Учир нь Америкийн хуулийн дагуу АНУ-ын санхүүгийн жил есдүгээр сарын 30 хүртэл үргэлжилдэг бөгөөд 2018 оны төсөв нь ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэх юм байна. “Төсвийн алдагдал, үндэсний өр төлбөр зэрэг нь манай улсын эдийн засагт итгэх итгэлийг алдагдуулж. эдийн засгийн өсөлт, ажлын байр шинээр бий болгох зэргийг зогсоож, амьдралын түвшнийг бууруулж, америкийн ирээдүй үеийнхний хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж байна” хэмээн төсөлд бичжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ойрын 10 жилд эдийн засгийн өсөлтөө идэвхжүүлж, 25 сая ажлын байр шинээр бий болгоно гэжээ. Түүнчлэн тэрбээр “эдийн засгийн хөдөлгүүр”-ийг дахин ажиллуулж, хамгийн богино хугацаанд ДНБ-ийг жилд 3.5-4 хувь болгон нэмэгдүүлнэ гэжээ. Хөдөлмөрийн зах зээл дээрх таагүй уур амьсгал Трампын засаг захиргаанаас гаргасан төсвийн төсөлд шинээр ажлын байр бий болгох асуудлыг тусгажээ. Тухайлбал, Дотоод аюулгүй байдлын яам 8,000 ажилтантай болохоор төлөвлөж байгаа бол цагаачлал, гаалийн албанд 15 мянган ажлын байр шинээр нэмэгдүүлнэ гэжээ, Гэхдээ конгрессын олон гишүүн одоогийн Ерөнхийлөгчийн бодлогоор тус улсад ажилгүйдлийн түвшин улам нэмэгдэнэ гэж баталж байна. Ялангуяа Трампын АНУ-ыг уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрээс гарах шийдвэр хамгийн ихээр шүүмжлэлд өртжээ. Энэтхэгийн улс төрийн судалгааны төвийн мэдээлснээр Америкийн Ерөнхийлөгчийн шийдвэрээс болж 2040 он гэхэд 6.5 сая ажлын байр үгүй болох юм байна. CNN-ийн материалд дурдсанаар Парисын хэлэлцээрийн ачаар АНУ-д олон хүн ажилтай, орлоготой байгаа гэнэ. Тухайлбал хийн аж үйлдвэр жил бүр 362 мянган ажлын байраар хангадаг бол нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт 374 мянган хүн ажилладаг. Харин нефть нүүрс зэрэг уламжлалт салбар руу шилжсэнээр сэргээгдэх болон экологийн цэвэр нөөцийн хөрөнгө оруулалт эрс буурч болзошгүй байна.
https://ikon.mn/n/11z4
11z5
Үлэг гүрвэлээр хооллогч Разана
Э.Мөнхзаяа
07/06/2017 08:37:00
-Палентологичид үлэг гүрвэлээр хооллогч матар төст аварга том амьтныг ийнхүү дүрсэлжээ- Тэртээ 165 сая жилийн өмнө Мадагаскарт гадилын чинээ шүдтэй аварга том махчин амьтан эзэрхэн амьдардаг байжээ. Уг амьтны үлдэгдлийг эрдэмтэд аль эртнээс олж илрүүлсэн боловч дөнгөж саяхан шүд, эрүүнийх нь хэсэг нь олдсон тул тэрхүү амьтны дүр төрхийг бүрэн гаргаж чаджээ. 165 сая жилийн өмнө гэхээр Юрын галавын үе гэсэн үг. Тэр цагт Мадагаскар огт өөр газар нутаг байсан юм. Энэхүү арал Энэтхэг, Африкаас бүрэн тасраагүй байсан бөгөөд анхдагчид зөвхөн хувьсан өөрчлөгдөж байжээ. Мадагаскар үлэг гүрвэл, бусад сээр нуруутан амьтдаар буцалж байлаа. Ой, хуурай газраар амьдардаг тэднийг нэг л зүйл нэгтгэдэг байсан юм. Энэ бол хамгийн тухайн газар нутгийн хамгийн аюултай махчин араатан болох Razanandrongobe sakalavae хэмээх матрын хуурай газар дээрх төрөл, ер бусын айхавтар хоншоорт амьтан гэнэ. Тухайн амьтны дүр төрхийг эрдэмтэд 10 гаруй жилийн өмнө гаргасан ч малтлага, олдвор дутуу байсан учраас аварга том махчин үлэг гүрвэл үү, эсвэл сээр нуруутны өөр нэгэн төрөл үү гэдгийг тодорхой хэлж чаддаггүй байлаа. Тэгвэл Итали, Францын мэргэжилтнүүдийн багийнхны олдсон олдвор болох эрүү, шүдний ачаар ямар амьтан болох нь бүрэн тодорхой болжээ. Судалгааны үр дүнг PeerJ сэтгүүлд нийтэлсэн байна. Razanandrongobe sakalavae гэдэг нь “Сакаллавын бүсийн гүрвэлийн аварга том өвөг дээдэс” гэсэн утгатай. Палеонтологичдын өхөөрдөн нэрлэснээр Разана гэгдэх энэхүү амьтан тун эвгүйхэн инээмсэглэдэг болохоор хажууд нь зогсох тираннозавр ч жихүүцэхээр аж. Анхандаа энэхүү амьтны үлдэгдлийг махчин үлэг гүрвэл хэмээн таамаглаж байсан ч цаашдын анализ судалгаагаар Разана үнэн хэрэгтээ орчин үеийн матрын “холын хамаатан” болж таарчээ. Эрдэмтдийн олж тогтоосноор Разана нь мезозойн эринд цэрдийн галавын турш Гондванд идээшиж байсан матар хоншоортны нэг төрөл болох нотозухияд хамааралтай амьтан байв. Орчин үеийн матраас ялгаатай нь урт мөчтэй, богино эрүүтэй, хөдөлгөөнт хуягтай. Нотозухия нь харгис хатуу араатан байсан ч аль нь ч Разанатай харьцуулах аргагүй. Палеонтологичдын үзэж буйгаар Razanandrongobe sakalavae нь бусад нотозухияг бодвол илүү том биетэй гэнэ. Одоо байгаа олдворуудаар түүний хэмжээг тогтооход төвөгтэй ч толгой нь гэхэд угаалгын машинаас дутахааргүй том, шүд нь гэхэд гадилын чинээ аж. Судлаачид "Разана таарсан амьтнаа ястай, шөрмөстэй нь шууд л иддэг байсан байж магадгүй” гэж тэмдэглэжээ. Ийм өвөрмөц онцлогтойн дээр хурдан хөдөлгөөнтэй нь Разанаг тухайн үеийн хамгийн аюултай махчин араатан болгож чаджээ. Юрын болон цэрдийн галавын үед үлэг гүрвэл олон байсан ч бусад амьтдад ч амьдрах таатай нөхцөл байсан нь тодорхой. Ялангуяа зарим сээр нуруутан амьтан Өмнөд Америкт үлэг гүрвэл мөхсөнөөс хойш хэдэн зуун жилийн дараа ч байсан юм.
https://ikon.mn/n/11z5
11z6
Хойд Солонгостой хийх яриа хэлэлцээр бүтэлгүйтвэл зэвсгийн хүч хэрэглэнэ гэж АНУ НҮБ-д мэдэгдлээ
Р.Төмөр, ikon.mn
07/06/2017 08:50:00
Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох дипломат яриа хэлэлцээр бүтэлгүйтвэл зэвсгийн хүч хэрэглэнэ гэж НҮБ дах АНУ-ын элч Никки Хэли мэдэгдлээ. Хэлигийн баг ойрын өдрүүдэд Хойд Солонгосын эсрэг нэмж хориг тавих НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөл санаачлахаар төлөвлөжээ. Тэр бас Пёньянтай худалдаа хийдэг орнуудаас АНУ худалдааны харилцаагаа салгана хэмээн сүрдүүлсэн байна. Энэхүү сүрдүүлэг нь Хятадыг чиглэсэн болох нь тодорхой байгаа юм. Хэли “НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, Хойд Солонгостой худалдаа хийдэг, хийхийг дэмждэг орнууд байна” гээд “Ийм орнууд АНУ-тай ч худалдаа хийх сонирхолтой байдаг. Гэвч ингэхийг зөвшөөрөхгүй. Олон улсын аюулгүй байдлыг чухалд тооцохгүй байгаа орнуудад хандах хандлагаа бид өөрчилнө” гэжээ. Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Хятадын талаар мэдэгдэл нийтэлсэн байна. Тэр “Эхний улирлын байдлаар Хятад-Хойд Солонгосын худалдаа бараг 40 хувиар өсөөд байна” хэмээн тоо баримт дурдаад Хятадын бодлогыг хатуу шүүмжилжээ. Гэвч АНУ-ын энэ мэдэгдлийг ОХУ, Хятад улсууд эсэргүүцэж байгаа юм. НҮБ дах Хятадын элч Лю Жиеи, ОХУ-ын элч Владимир Сафронков нар Хэлигийн зэвсгийн хүч хэрэглэх санааг эсэргүүцэж, АНУ эхлээд Солонгосын хойгт явуулж байгаа цэргийн сургуулилалтаа зогсоож, Өмнөд Солонгост байрлуулсан THAAD пуужингаас хамгаалах системдээ даруй буцаахыг шаардсан байна. Гэхдээ тэд Хойд Солонгосын сүүлд хийсэн пуужингийн туршилтыг хүлээж авах боломжгүй үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Өчигдрийн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаан ширүүн уур амьсгалтай болж, АНУ-ын санаачилсан тогтоолын төсөлд ОХУ, Хятад хоёр хориг тавих нь тодорхой болоод байна. Хойд Солонгос өнгөрсөн Мягмар гарагт тив хоорондын баллистик пуужинг анх удаа амжилттай туршсан юм. Энэ нь тэдний 2017 онд хийсэн 11 дэх пуужингийн туршилт байв. Туршилтын дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Хойд Солонгосын үйлдлийг "аюул заналын өргөжилт" гэж нэрлэсэн юм. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/11z6
11z7
2017 онд махны экспортын орлого 100 тэрбумд хүрнэ гэв
Б.Тогтох, Монголын мэдээ
07/06/2017 08:51:00
Гэрэл зургийг mpa.mn Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс - Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд мах, сүүний анхдугаар аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд махны экспортыг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хонь, ямааны махыг зорилтот зах зээлд нийлүүлэх, тогтвортой урт хугацаанд экспортод гаргах бодит алхмыг хийж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас Иран улс руу “Есо food trading” ххк, “Darkhan meat foods” ххк хамтран 4,000 тонн хонины мах экспортлох гэрээ байгуулан эхний ачилтаа хийсэн. Харин өнгөрөгч мягмар гарагт “Max маркет” ХХК БНХАУ руу 1,200 тонн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, Исламын бүгд найрамдах Иран улс руу 2,000 тонн, Бүгд найрамдах социалист Вьетнам улс руу 200 тонн хонь, ямааны махыг экспортолж байна. Энэ жил Иран улсад нэг тонн хонины махыг 3,000 ам.доллараар тооцож 6,000 тонн мах нийлүүлэхэд 18 сая ам.доллар, Вьетнам улсад 200 тонн ямааны махыг 740 мян.ам.доллар буюу 1 кг махыг 3.7 ам.доллараар, БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 1 кг-ыг нь 5 ам.доллараар тооцоход нийт 1,200 тонн махан бүтээгдэхүүнийг 6 сая ам.доллараар тус тус экспортлох юм. Эдгээр 5 улс оронд 2017 оны 5 дугаар сарын байдлаар нийт 5,283 тонн мах, махан бүтээгдэхүүнийг 10 сая ам.доллараар экспортолж, одоогийн байдлаар 23.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2017 оны хоёрдугаар хагаст буюу мал бэлтгэлийн үеэр махны экспортын хэмжээг мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улс оронтой байгуулсан гэрээний дагуу урьдчилан тооцоход дунджаар 30 сая ам.доллар болж байна. Дээрх тооцоог үндэслэн 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход нийт 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортолж, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх тоодоо байна. Өсөж үрждэг малынхаа махыг экспортод гаргаснаар малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай тогтворжиж, тогтмол ажлын байр нэмэгдэж Хөдөө аж ахуй салбар улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах юм. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ”Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь махны экспортыг нэмэгдүүлэх. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хонь, ямааны махыг зорилтот зах зээлд гаргах буюу гуравдагч орнуудад махны экспортын зах зээлийг нээхэд онцгой анхаарч ажиллалаа. Махны экспорт 2017 оны эхний хагас жилийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн байна. Манай улс Исламын Бүгд Найрамдах Иран, Вьетнам, БНХАУ, ОХУ, Казакстан, Катар зэрэг улсуудад мах болон махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа амжилттай эхлээд явж байна. Одоо бидэнд экспортынхоо уйл ажиллагааг тогтвортой, найдвартай урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд олон зүйлийг хийж хэрэгжүүлэх ёстой. 2017 онд зорилтот зах зээлд мах экспортлох ажлыг эхлүүлсэн мах боловсруулах үйлдвэрүүдийн экспортын нийт орлого 25 сая ам.доллар буюу 60 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход нийт 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортолж, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх юм. Энэ бол үр дүн” гэдгийг онцлов.
https://ikon.mn/n/11z7
11z8
“13-ын А” маягтыг цахимаар сольё
Б.Энхзаяа
07/06/2017 09:00:00
Өвчин, эмгэгт туйлдсан иргэддээ дөнгө болж мөнгө татдаг эмнэлгийн үйлчилгээг халах тухай бид өмнөх дугаартаа онцолсон. Нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэхийн тулд 13-ын А маягт авах гэж иргэд өчнөөн хоног хугацаа алдаж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн өндөр настан Т.Дашням зүрх судас, хоол боловсруулах эрхтний хууч өвчтэй. Тэрээр байсхийгээд III шатлалын эмнэлэгт нарийн шинжилгээ өгөх шаардлагатай байдгаа ярьж байна. Энэ бүрт төв эмнэлгээс 13-ын А маягттай ирэхийг шаарддаг ажээ. Тэрээр энэ тухай “Над шиг байнга эмнэлгийн үйлчилгээ авдаг өндөр настан олон байдаг. Тэр бүрт 13-ын А маягтыг төв эмнэлгүүд нэхдэг. Ийм маягтгүй бол үзэхгүй гээд шууд буцаадаг. Өндөр настай, дээрээс нь өвчин зовуурьтай хүн энэ маягтыг хөөцөлдөж авах гэж маш их ажил болдог. Өрхийн эмнэлгээс бичилт хийлгэж, түүнийгээ дүүрэг дээр аваачиж тамга даруулна гэдэг маш их хугацаа алддаг. Чухам ямар учраас энэ маягтыг эмнэлгүүд шаарддагийг мэдэхгүй юм” гэж байна. Өндөр настан Т.Дашням шиг байр суурьтай олон хүн байдаг юм байна. Эмнэлгүүд ч энэ маягтыг заавал шаарддаг ажээ. Улсын I төв эмнэлгийн угтах үйлчилгээнээс 13-ын А маягтгүй үйлчлүүлж болох тухай лавлалаа. Цөөн хэдэн төрлийн шинжилгээнээс бусад тохиолдолд, тэр тусмаа хэвтэн эмчлүүлэхээр бол 13-ын А маягт заавал авчрах ёстой гэлээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд явж очвол мэдээллийн самбартаа үйлчлүүлэгчээс заавал шаардах зүйлсийн дарааллыг гаргажээ. Тус мэдээллийн эхэнд 13-ын А маягтыг аймаг, дүүргээсээ заавал авсан байх ёстой гэж байна. Мэдээж ийм маягтгүй бол үйлчилгээ авах боломжгүйг угтагчид онцоллоо. ЭХЭМҮТ бол үндэсний хэмжээний эмнэлэг. 21 аймаг, есөн дүүргийн эх, хүүхэд энэ эмнэлэгт ханддаг. Тиймээс хэчнээн үйлчлүүлэгч 13-ын А маягттай ирдэг талаар тус эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникээс тодруулав. Тус эмнэлэгт энэ оны эхний зургаадугаар сарын 1-20-ны дотор л гэхэд 19 мянга гаруй хүүхдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлжээ. Угтаа үйлчлүүлэгч бүр 13-ын А маягттай байх ёстой ч яаралтай, хүндэрсэн өвчтөн ирсэн тохиолдолд шахаж авч чаддаггүйг албаны хүн хэлж байна. Гэхдээ дээрх үйлчлүүлэгчдийн тодорхой хувь нь маягттай иржээ. Сар хүрэхгүйн хугацаанд 20 орчим мянган хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн гээд бодохоор 13-ын А маягтаа авч чадалгүй, дундаас нь шантарч гэр зуураа өөрсдөө эмч болж байгаа хэчнээн эцэг, эх байгаа бол. Ерөөс 13-ын А маягтыг цахим системд шилжүүлье. Иргэдийг хүндрүүлж чирэгдүүлж байснаас өрх, дүүргийнх нь эмнэлгээс нарийн шатлалтай эмнэлэг рүү өвчтөний мэдээлэл, онош зэргийг нь илгээчихдэг байхад яагаад болохгүй гэж. Өрх, дүүргийн эмнэлгүүдийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нь ухаалаг болж чадаагүй юм гэхэд ядаж III шатлалын эмнэлгүүд нь хот, хөдөөгийн хаанаас ч өвчтөний мэдээллийг татаад харчих хэмжээнд хүрээ байлгүй, өнөөдөр. Учир нь эрүүл мэндийн салбарыг цахимжуулах хоёр том төсөл хэрэгжиж эхэлжээ. Нэг нь дуусаж, нөгөө нь үргэлжилж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 18.9 сая ам.долларын төслийг Эрүүл мэндийн яамнаас 2014 оноос хэрэгжүүлж эхлүүлсэн байна. Өмнөх дугаарт онцолсноор уг төслийн үр дүнд эмнэлгийн үйлчилгээ чирэгдэлгүй, хурдан шуурхай болно. Өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлал, аюулгүй байдал нь хангагдсан мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг олон төрлийн ач холбогдолтой үйл ажиллагаа болно гэж тооцоолж байв. Төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Нийслэлийн төв эмнэлэг, дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг 48 эмнэлэгт цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөжээ. Хугацаа ёсоор өнгөрсөн жил дууссан төслийн үр дүн, хэрэгжилт ямар байгааг Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Төслийн ажил дууссан. 48 эмнэлэгт компьютер, тоног төхөөрөмжийг суурилуулсан. Одоо программ хангамжийн ажил дутуу байгаа” гэв. Ямартаа ч уг төсөл хэрэгжсэн эмнэлгүүд 13-ын А маягт нэхдэг хэвээр байна. Дараагийнх нь мөн л “Цахим эрүүл мэнд” нэртэй төсөл. Дэлхийн банкны санхүүжилттэй. Төслийн хүрээнд 19.5 сая ам.долларын санхүүжилт авч, эрүүл мэндийн үйлчилгээг цахим системд шилжүүлэх зорилготой. Тодорхой хэлбэл, нийт иргэдийн эрүүл мэндийн цахим мэдээллийг багтаасан эрүүл мэндийн үндэсний мэдээллийн санг бий болгож, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сантай шууд холбогдоно. Үндэсний дата төвд мэдээллийн санг мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалж байршуулна. Үүний үр дүнд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн харьяалал харгалзахгүйгээр аль ч эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, даатгалын зохих хөнгөлөлтийг эдлэх боломжтой гэжээ. Мөн эрүүл мэндийн мэдээллийн стандарт болон толь бичиг батлагдаж, эрүүл мэндийн бүх байгууллага иргэний мэдээллийг эмнэлэг хооронд, цаашилбал, эмч нар хоорондоо ойлгомжтой, хялбар аргаар солилцон хамтарч ажиллах зэргийг дурджээ. Энэхүү төслийн үргэлжлэх хугацаа 2020 он хүртэл юм байна. Тиймээс энэхүү зорилт болгосон ажлууддаа 13-ын А маягтыг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдээс алгын чинээ цаас нэхдэгийг халж өгөөч гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт уламжилъя. Энэ төслийн зорилгод ч нэг юм байна. Иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг нэвтрүүлье гэвэл нэн түрүүнд энэ маягт гээгчийг л халах ёстой. Нэгэнт л хүн бүр эрүүл мэндийн даатгал төлөөд эмнэлгийн үйлчилгээ авч байгаа. Ийм байхад 13-ын Б гэх нэршилтэй, III шатлалын эмнэлэгт илгээсний төлөө эрүүл мэндийн даатгалаас мөнгө авдаг асуудлаа иргэдийн нуруун дээр ачаа болгож бус, цахим системээрээ л шийддэг болчихъё.
https://ikon.mn/n/11z8
11z9
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж ЗАВСАРЛАНА
ikon.mn
07/06/2017 09:06:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж завсарлана. Зургаадугаар сарын 09-нд түр завсарлаад байсан УИХ-ын чуулган зургаадугаар сарын 29-нөөс хуралдаж өнөөдөр хаалтаа хийх юм. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/; Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Бусад; Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хаалт болно.
https://ikon.mn/n/11z9
11za
Цахилгааны шөнийн тарифыг Нийслэлд 100, орон нутагт 50 хувь хөнгөлнө
Б.Даваахүү
07/06/2017 09:10:00
Өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нүдээ олсон арга хэмжээний нэг нь гэр хорооллын иргэдийн цахилгааны хэрэглээний шөнийн тарифыг тэглэх шийдвэр байсан билээ. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Энэ дагуу энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал нийслэлийн гэр хорооллын өрхийн 21:00-06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааныхаа тарифыг тэглэсэн байдаг. Ингэснээр айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэн цэвэр орчинд амьдрах нөхцөл боломж бүрдсэн. Иргэд ч түүхий нүүрс, зуухнаас татгалзаж, төрөл бүрийн халаагуур сонгон хэрэглэх болсноор утаат яндангийн тоо тодорхой хэмжээнд буурсан юм. Тэгвэл ирэх өвөл ч уг арга хэмжээ үргэлжлэх нь. Гэхдээ илүү өргөн цар хүрээтэй, илүү урт хугацаанд үргэлжлэхээр болсон байна. Тодруулбал, Засгийн газрын мягмар гарагийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” журмыг хэлэлцэж, шинэчлэн баталжээ. Энэ журмын дагуу халаалтын улиралт нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон 10 мянгаас дээш хун амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон байна. Өмнө нь буюу өнгөрөгч өвөл зөвхөн нийслэл болон төвийн бүсийн гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг байсан бол Засгийн газрын шинэчилсэн журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд хамрагдах боломжтой болсон байна. Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү “Хамгийн гол нь оргил ачааллын үетэйгээгээ давхцуулахгүйгээр шөнийн тарифыг хөнгөлөх асуудлыг шийдсэн. Нөөц боломж бага гэж ярих бус, нийслэл хотын гэр хорооллын айл өрхөө халуун дулаан өвөлжихөд нь дэм үзүүлэх ёстой. Өмнө нь гурван сарын хугацаагаар шөнийн тарифыг хөнгөлж байсан бол энэ жилийн тухайд таван cap болгон сунгасан. Тэгэхээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” гэлээ. Ямартай ч цахилгааны шөнийн тарифыг нийслэлд 100, хөдөө орон нутагт 50 хувь хөнгөлөх нь. Харин цаашид хэрэглэгчид эрчим хүчний салбарынхны аль аль нь өвлийн бэлтгэлээ сайтар хангаснаар бодит үр дүнгээ өгөх боломжтойг салбарын сайд онцолж байсан юм. Эрчим хүчний салбарынхны тухайд эдүгээ шугам сүлжээний шинэчлэлтийн зураг төслөө гаргаж, тодорхой ажлуудыг шат дараатайгаар төлөвлөн хийж эхэлжээ. Харин хэрэглэгчид буюу хөнгөлөлт эдлэх боломжтой гэр хорооллын өрхүүд нэгэнт Засгийн газраас утааг бууруулах чиглэлд хүчин чармайлт гарган утааны улирал эхлэхээс даруй дөрвөн сарын өмнө цахилгааны тарифыг хөнгөлөх шийдвэр гаргасантай холбоотойгоор үлдсэн хугацаанд хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэйг энд дахин сануулъя. Иргэн, өрх бүр агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй төр, засгийн шийдвэрийг дэмжин цахилгаан халаагуур худалдан авах, гэр рүүгээ орсон шугамын утсаа цэгцлэх, аюулгүй байдлаа хангах, гэр, сууцаа дулаалах зэргээр дор бүртээ бэлтгэлээ хангаснаар нийслэл хотын агаарын бохирдол төдий хэрээр буурах билээ. Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газраас шинээр баталсан журмын дагуу 2017-2018 оны хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хучин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтоосон байна. Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх тухай тус журам хэрэгжихэд 9.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа бөгөөд үүнийг Засгийн газар татаасаар шийдвэрлэхээр болсон байна
https://ikon.mn/n/11za
11zb
2019 оноос Volvo компанийн бүх машин цахилгаан хөдөлгүүртэй болно гэлээ
Р.Түвшин, iKon.mn
07/06/2017 09:34:00
Дотоод шаталтын хөдөлгүүрийн ирээдүй улам бүрхэг болсоор байна. Өчигдөр Volvo компани 2019 оноос эхлэн уламжлалт хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхгүй болсноо зарлажээ. Хятадын Geely компани эзэмших болсон Шведийн автомашин үйлдвэрлэгч мэдэгдэлдээ 2019-2021 оны хооронд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй таван автомашины загвар шинээр гаргахаас гурав нь Volvo брэнд, хоёр нь Polestar брэндийн дор гарна гэжээ. Polestar нь тэдний перформанс ангиллын машины шинэ брэнд юм. Үүнээс гадна бусад бүх машинууд нь hybrid хөдөлгүүртэй болж “Volvo-гийн машинууд бүгд цахилгаан хөдөлгүүртэй болно” гэж мэдэгдэлдээ дурджээ. Volvo компанийн мэдэгдэл уламжлалт автомашин үйлдвэрлэгчдээс гарсан хамгийн амбицтай төлөвлөгөөний нэгэнд тооцогдож байна. Гэхдээ тэдний хэн нь ч уламжлалт хөдөлгүүрийг жагсаалтаас бүрэн гаргана гэж амлаагүй юм. Герман улс 2030 оноос шатахуунаар ажилладаг автомашиныг гудамжинд явахыг хориглохоор болсон. Швед улс 2045 онд ямар ч хүлэмжийн хий үйлдвэрлэдэггүй орон болох зорилт тавьсан юм. Volvo-гийн эзэн Geely компанийн эх орон Хятадад цахилгаан автомашины борлуулалт АНУ-ынхаас хоёр дахин илүү байгаа нь ийм төлөвлөгөө боловсруулахад хүргэсэн байх магадлалтай байна. Цахилгаан хөдөлгүүртэй машины томоохон үйлдвэрлэгч Тесла маргааш буюу Баасан гарагт анхны масс зах зээлд зориулсан Model 3 загварын үйлдвэрлэлээ эхлэх гэж байгаа. Ийнхүү дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин үе өндөрлөх тийшээ хандаж байна. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/11zb
11zc
Хөдөлмөрийн хуульд ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлсэн, хориглосон заалтыг тусгая
Х.Монголхатан
07/06/2017 10:06:00
Хүний амьдралд хэд хэдэн суурь хэрэгцээ байдаг. Тэрний нэг нь ажил хөдөлмөр эрхлэх. Энэ нийгэмд хүн шиг амьдрахын тулд өөрийн хүссэн, хийж чадах мэргэжлээ эзэмшиж, түүнийхээ дагуу ажил хөдөлмөр эрхэлдэг. Ажил хийж, цалин авч, өөрийн санхүүгийн баталгааг бий болгосноор хүн наад захын хэрэгцээгээ хангаж, амьд явна шүү дээ. Ажлын байр гэдэг идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг чухал газар. Амжилттай, үр бүтээлтэй ажиллахад ажлын байрны орчин, хамт олны уур амьсгал чухал нөлөөтэй гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд ажлын байрны дарамт, тэр дундаа бэлгийн дарамт хэрээс хэтэрч хүний амь насанд ч хүрэх болсныг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай сонсож байна. Сүүлийн жишээ гэвэл "Сохо мебель” компанийн ажилтан 22 настай бүсгүй амиа хорлосон хэрэг юм. Өөр нэг нь жил гаруйн өмнө Төв аймгийн Баянчандмань суманд болсон хэргийн талаар хэвлэлээр бичиж, хэсэг шуугиад өнгөрсөн. Гэмт хэрэг үйлдэгч мунаг дарга ял авсан ч, зүв зүгээр ажлаа хийж явсан эмэгтэй бие эрхтэн сэтгэл санаа, эдийн засаг, ажил, нэр хүнд гээд бүх зүйлээрээ хохироод үлдсэн. Хамгийн харамсалтай нь тэрбээр одоог хүртэл олон удаагийн хагалгаанд орж, эмчлүүлсээр яваа бөгөөд залуу эмэгтэйн хувиар эх болж, хүүхэд төрүүлж чадах эсэхийг нь эмч нар ч хэлж мэдэхгүй байгаа юм. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг зүйл манайд огт байгаагүй биш. Далд хэлбэрт буглаж, биежиж, зүсээ хувиргаж, олон арга мэхтэй болсоор ирсэн нэгэн төрлийн хүчирхийлэл бөгөөд үүнийг чимээгүй тахал ч гэж нэрлэдэг байна. Гаднын улс орны хувьд 1970-аад оноос яригдаж, олон арга хэмжээнүүд явагдаж Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зүгээс анхаарч гэрээ конвециудад тусгаж ирсэн бол 2002 оноос хойш манай улсад ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх, хориглох талаар ярьж, олон нийтэд хүргэж, асуудлыг ил гарган хөндөж тавьсан. Монгол улсад 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэрэг зүйл заалтуудыг тусгасан бөгөөд эрх нь зөрчигдөж хохирогч болсон гэж үзэж байвал өөрийн гомдлоо энэхүү хуулинд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисст гаргана. Гэвч жендэрийн хуулийн маань хэрэгжилт сул, сурталчилгаа байхгүйн улмаас тэр бүр хуулийг дагаж мөрдөхгүй байна. Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх талаар тодорхой заалтыг Хөдөлмөрийн харилцааны тухай шинэчлэн найруулж буй хуулийн төсөлд нэмж тусгах нь өнөөдрийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байгаатайгаар АББД-ын эсрэг тэмцэх ТББ-уудын Эвслээс тус хуулийг боловсруулж буй Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны ажлын хэсэгтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтад Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн ажлын хэсгээс гадна Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвслийн гишүүн байгууллагууд, МҮЭ-ийн хорооны салбар, зөвлөлийн төлөөлөл оролцож, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудын сул тал болон бусад холбогдох хуультай уялдаа холбоог сайжруулах, болон зайлшгүй тусгах хэрэгцээ шаардлага байгааг өмнө нь гарсан бодит байдал дээр үндэслэн тайлбарлаж, өөрсдийн зүгээс зарим заалтуудын томьёоллыг танилцуулсан. Сүүлийн гурван жилийн байдлаар ХЭҮК ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой 21 гомдол хүлээн авч. Холбогдох зөвлөмж шаардлагыг аж ахуйн нэгж болон албан байгууллагууд нь хүргэдэг ч дорвитой үр дүн гараагүй талаар ХЭҮК-ийн ахлах мэргэжилтэн З.Мөнхзул ярьсан юм. Учир нь ажлын байрны бэлгийн дарамтыг голдуу ажил олгогч буюу илүү эрх мэдэлтэй этгээд үйлддэг. ХЭҮК шууд хариуцлага тооцох эрх хэмжээ байдаггүй учраас хэрэгтэн дуудахаар ирдэггүй, энэ үйлдлээ зогсоох, арилгах зөвлөмж шаардлага хүргүүлэхээр биелүүлдэггүй. Хамт олон нь ч мэддэг хэр нь ажилгүй болохоос айснаас ихэвчлэн хэлдэггүй байна. Хуулийн хүрээнд хэдийгээр өргөдөл, гомдлыг нь хүлээн авч байгаач үйлдсэн этгээдийг торгох, шийтгэх эрх ХЭҮК-т байдаггүй учраас энэ хэрэг шийдэгдэж чадахгүй байсаар байна гэв. Зөвлөлдөх уулзалтад оролцсон талууд маань харилцан бие биеэ сонсож, санал бодлоо хуваалцсанаар сэтгүүлч минийхээр бол хөдөлмөрийн хуульд хоёр гол асуудлыг тусгахаар зөвшилцөлд хүрсэн юм. Нэгдүгээрт, ажлын байранд бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох, хариуцлагын төрлийг бий болгох юм. Хоёрдугаарт, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэр томьёоны тайлбарт оруулсан “Бэлгийн дарамт”-ын тодорхойлолтыг нэмж өөрчлөх, мөн ажил олгогч болон ажилтны урьдчилан сэргийлэх, хориглох, гарсан тохиолдолд авах арга хэмжээг тус бүрд нь тодорхой өгөх ёстой. Хөдөлмөрийн тухай хууль бол ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтны хамгийн чухал суурь хэм хэмжээг тогтоож эрх, үүрэг, хариуцлагыг зааж өгдөг учраас энэ хуульд тусгах нь зүйтэй гэдгийг ХЭҮК-ийн ахлах мэргэжилтэн З.Мөнхзул ярилаа. Хохирогч хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаар Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах ярихдаа ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч амиа алдах, эрүүл мэнд, сэтгэл санаагаар мөн эдийн засгаар хохирох, ажлын байргүй болох, гэр бүл, хамт олон нь буруутгах, оршин суугаа орон нутагтаа ч нэр хүндгүй болох зэрэг олон эрсдэлийг үүрч байдгийг онилов. Хэрвээ хүчингийн гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгүүлэх ч ажлын байр дахь бэлгийн дарамтыг үзүүлж байна гэх, мөн бэлгийн харьцаанд орсныг нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй байдаг тул үйлдэгч этгээдийг шийтгэх хууль эрхзүйн зохицуулалт байдаггүй. Мөн нийгмийн хандлага хохирогчийг буруутгадаг байдал зонхилж байгаа нь энэ талаар иргэдийн ойлголт, мэдээлэл хангалтгүй мөн жендэрийн тогтсон хэвшмэл ойлголтууд ч нөлөөтэй байгааг гэдгийг дурдлаа. Мөн үүний цаана эрх мэдлийн тэнцвэргүй байдал бас давхар нөлөөлж байна. Хохирогч дарамтаас болоод тухайн ажлаасаа гарсан ч ажил олгогч дахин өөрийн тааллаар шинээр ажилтан авч байдаг тул энэ эрх мэдэлтэн этгээд энэхүү бусармаг, эмэгтэйчүүдийг дорд үзсэн үйлдлээ үргэлжлүүлсээр байх болно. Ер нь ажлын байрны бэлгийн дарамт бүх шатны байгууллага, хувийн хэвшилд байгаа бөгөөд тэр дундаа олон эрчүүдтэй ажилладаг эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байгааг хэлсэн юм. Мөн боловсролын орчинд эмэгтэй оюутан сурагчид ч эрэгтэй багш нарын бэлгийн дарамтад өртөж, жирэмсэлсэн тохиолдол цөөнгүй байгаа нь судалгаагаар гарчээ. Тиймээс энэ маягаараа хохирогч хохирсоор байгаа энэ байдлыг өөрчлөхийн тулд Хөдөлмөрийн хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар тусгах нь зүйтэй гэдэгтэй уулзалтад оролцсон талууд санал нэгдэж байлаа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх нь хүний эрхийн үндсэн үүрэг хэмээн дээр дурдсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар (энэ асуудлаар нийтдээ зургаан удаагийн судалгаа хийсэн, хамгийн сүүлд 2015 онд онлайн хэлбэрээр нийт 750 гаруй иргэнийг хамруулсан байна.) Ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг ихсэж байгаа нь нэг талаасаа ил гарч, мэдээлэгдэж байгаагаараа сайн ч нөгөө талаас ил болох тусам нууцлах арга нь нарийсаж, үүнээс үүдэн амиа хорлох, амиа алдах тохиолдол нэмэгдэж байгаа аж. Энэ гэмт хэрэг нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар зохицуулах зүйл заалт байгаа ч өнөөдөр хохирогчийг хамгаалсан, хохирлыг нь барагдуулж чадахгүй байгаа нь нийтлэг Хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг гол хуульд зохицуулах зүйл заалт тусгаагүй байгаатай холбоотой хэмээн Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа онцоллоо. Мөн шинэчлэн найруулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн наймдугаар зүйлд ажил олгогч ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох заалтыг хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжилтний үүрэг ажлын байрны тодорхойлолтод албан ёсоор оруулах нь ахиц гаргах боломж байгааг хэлж байсан. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгох, шийтгэх заалтыг оруулах, мөн түүнчлэн зөрчил даамжирч гэмт хэргийн шинжийг ч агуулж байгаа тул Эрүүгийн хуульд оруулсан байсан ч тавдугаар сард батлахдаа хассан Бэлгийн дарамтад үйлдэгчид оногдуулах заалтыг буцаан Эрүүгийн хуульд оруулах үйл ажиллагаa, шаардлагыг эхлүүлэх, холбогдох талуудтай зөвшилцөх нь зүйтэй гэдгийг боломжтойг тэрбээр хэлж байв. Монголын эмэгтэйчүүдийн сангийн үүсгэн байгуулагч, Ажлын байрны бэлгийн дарамтай тэмцэх ТББ-уудын заслын зөвлөх И.Чинчулуун ярихдаа Хөдөлмөрийн хуулинд Хориглох, Хамгаалах заалтууд зайлшгүй тусгах ёстой. Хамгаалах заалтад урьдчилан сэргийлэх болон хохирогчийг хамгаалах заалтуудыг зайлшгүй оруулж өгөх нь чухал байгааг бидний тасралтгүй ажилласан 15, 16 жилийн ажлын туршлага, үйл явц харуулж байна гэв. Ер нь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль гэх мэт хуулиудад уялдаа холбоог сайтар хангах нь чухал байгаатай оролцогчид санал нэгдэж байлаа. Мөн одоо хэрэгжиж байгаа Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг олон нийт, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд сурталчлах, таниулах ажил хангалтгүй байгааг оролцогчид анхааруулж байсан юм. Хамгийн гол нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж бүр хөдөлмөрийн гэрээндээ, дотоод журамдаа ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглосон, урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол заавал хийж байхыг тусгах ёстойг онцолсон. Хүн бүр ээжтэй, эхнэртэй, эгчтэй, охин дүүтэй, охинтой, ач охинтой учраас мөн хүн бүр нийгмийн аль нэг салбарт ажил, хөдөлмөр эрхлэх эрхтэй учир ажил, ажлын байр бүр айдасгүй, дарамтгүй, аюулгүй байх ёстой. Үүний тулд хууль байх ёстой гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч нэгдэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх.
https://ikon.mn/n/11zc
11zd
Үндэсний сурын “Алдар Жем” баг наадмын өмнөх сорилго харваанд өнгөлөг байлаа
СУРТАЛЧИЛГАА
07/06/2017 10:10:00
Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдсэн байна. Хүчит бөхчүүд нь бэлтгэлээ улам чамбайруулж, уяачид нь хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, эрхий мэргэн харваачид нь нумаа хөвчлөн татаж, түмэн олон баярын уур амьсгалд хэдийнээ шилжижээ. Үндэсний их баяр наадмын салхийг жил бүр сурын харваачид хагалдаг уламжлалтай бөгөөд энэ сарын 7-нд буюу Баасан гарагт Урианхай сурын харваагаар наадам эхэлнэ. Харваачдын бэлтгэл хэрхэн хангагдсаныг наадмын өмнө зохион байгуулагдсан Үндэсний сурын Улсын аварга шалгаруулах тэмцээн харуулсан юм. Наадмын өнгийг тодорхойлдог Улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил 21 аймгийн нийт 540-н харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Жем Интернэшнл компанийн “Алдар Жем” багийн харваач Улсын мэргэн Б.Баярсайхан 37 онож мөнгөн медаль, Спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг 4-р байр эзэлж хүрэл медаль тус тус хүртсэн юм. Багийн харваанд нийлбэр дүнгээр “Алдар Жем” клубын харваачид 3-р байр буюу хүрэл медаль хүртсэн юм. Улсын хошой мэргэн, болон улсын мэргэн цолтой 4 харваач, спортын мастер цолтой нийт 20 гаруй шилдэг харваачдаар багаа бүрдүүлсэн Жем Интернэшнл компанийн харьяа “Алдар Жем”-ийн харваачид ийнхүү амжилтаа баталгаажуулж наадмын өмнөх сорилго харваанд өнгөлөг байлаа. Шандаст хурдан хүлгүүд нь шижир алтан зурхайд тоосоо өргөж, зүлэг ногоон дэвжээндээ хүчит бөхчүүд нь барилдаж онч мэргэн харваачдын сум мэргэн байж наадамчин олон минь Үндэсний их баяр наадамдаа өргөн дэлгэр сайхан наадаарай.
https://ikon.mn/n/11zd
11ze
Д.Гантулга: Хан хэнтий нутгаас төрөн гарч байгаа залуу улстөрчдийг хүчингийн хэрэгтэй холбож ярьдаг
Б.УЧРАЛ, iKon.mn
07/06/2017 11:14:00
Гэрэл зургийг MPA.mn "УИХ-ын гишүүн Д.Гантулга яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. ШУУД үзнэ үү. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/694087140776857/ "Хуулийн байгууллага надаас ямар нэгэн мэдээлэл авъя гэвэл би хэзээ ч мэдээлэл өгөхөд бэлэн" УИХ-ын гишүүн Б.Гантулга "Нэр нь тодорхойгүй хаягаас мэдээлэл ирсээр Гантулга гэдэг хүн хүчин хийсэн гээд мэдээлэл тарчихлаа. Би хэлдэгээ хэлсэн. Зургаадугаар сарын 29-ний өдөр анх мэдүүлэг авсан. 7 хоногийн дотор мэдүүлэг гаргах эрхтэй байдаг юм байна. Зургаадугаар сарын 12-ны өдөр намайг хүчингийн хэрэгт гүтгэсэн Наранзаяа болон Саранзаяа, Ичинноров нарын нэрийг өчигдөр гомдол гаргаж өгсөн. Эмнэлэг дээр намайг очсон мэтээр бичлэг цацагдсан. Үүнийг би улс төртэй холбоотой гэж ойлгож байна. Мэдээлэл мушгигдаж байна. Офшор данстай холбоотой мэдээлэлтэй яг зэрэг энэ мэдээлэл гарсан. Ардчилсан намын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэдээлэл цацагдаж байгаа нь улс төртэй холбоотой гэдгийг илэрхийлж байгаа юм. Би ямар нэгэн мөнгө хүнд өгөх битгий хэл өөрийн орон сууцгүй хүн. Ер нь Хан хэнтий нутгаас төрөн гарч байгаа залуу улстөрчдийг хүчингийн хэрэгтэй холбож ярьдаг. Залуу улстөрчдийг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна. "Зургаадугаар сарын 11-ний орой би саунд байсан. Орой нь иргэн Ц-ийнд байсан. Өглөө нь гараад явсан" Гэрэл зургийг MPA.mn Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Үйл явдал болсон тэр өглөө та яг хаана байсан юм бэ? -Зургаадугаар сарын 11-ний орой би саунд байсан. Орой нь иргэн Ц-ийнд байсан. Өглөө нь гараад явсан. -Тэр айлд хоносон нь бол үнэн юм байна тийм үү? -Тиймээ үнэн. Би дотуур хувцасаа өмсөөд гарсан. -Таныг хоноход хүчиндүүлсэн гээд байгаа охин байсан юм уу? -Орой нь ороход байгаагүй. Өглөө нь байсан. -Таны хувьд хэрэгт холбогдчихсон байж энэ талаараа төрийн ордонд мэдээлэл хийх эрх байгаа юу? -Энэ үйл явдал зохион байгуулалттайгаар хийж байгаа үйл ажиллагаа. Энийг би анхнаас нь зохион байгуулсан гэж бодохгүй байна. Дунд үеэс нь улс төр орж ирээд энэ зохион байгуулалттай үйл явдлыг өрдсөн. -Та үнэхээр энэ хэрэгт холбогдоогүй юм бол яагаад гэрчтэй тохиролцох талаар ярьсан юм бэ? -Би үүн дээр тодорхой тайлбар өмнө нь өгсөн. Дүү нь намайг цагдаагийн байгууллагад өглөө гэдэг мэдээлэл гарсан. Сайтуудаар явж байгаа мэдээллээр өөрсдийнх нь өргөдлийн тайлбар байгаа. Би энэ хүнийг гүтгэсэн гэсэн. Саранзаяа болон Наранзаяа нарыг харлуулах биш цаад хүмүүстэй нь ярих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд хуулийн байгууллага надаас ямар нэгэн мэдээлэл авъя гэвэл би хэзээ ч мэдээлэл өгөхөд бэлэн. Прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Дараагийн шатанд шилжих талаар яригдаж байгаа. Дараагийн шатанд шилжсэн ч хуулийн байгууллагад би мэдээлэл өгөхөд бэлэн. Дүү чинь өнөөдөр намайг гүтгэж байна. Наадахаа хуулийн хариуцлагатай хийгээрэй. Тэгвэл наадахаа хууль хяналтын байгууллагад шалгуул гэж би хэлсэн. Нэг УИХ-ын гишүүнийг гүтгэдэг Баттулга нарын багийханд хандаж хэлэхэд нэг бол энэ асуудлаа хуулиар нь хэрэгжүүл, үгүй бол гүтгэсэн гэдгээ хүлээ гэж хэлмээр байна.
https://ikon.mn/n/11ze
11zf
Монголын банкны системийг ТОГТВОРТОЙ гэж үнэлэв
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
07/06/2017 10:21:00
Олон улсын Мүүдис /"Moody’s”/ агентлаг Монгол Улсын банкны системийн хэтийн төлөвийг сөрөг үнэлгээнээс тогтвортой төвшинд шилжүүлжээ. Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй зэрэгцэн Оюутолгойн далд yypxaйн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орж ирж, эрдэс баялгийн үнэ ханш өнгөрсөн оны уналтаас дээгүүр байх зэрэг нь Монголын эдийн засгийг тогтворжуулж ирэх жилээс өснө хэмээн шинжээчид үзэж буй. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 0.2 хувиар буурах ч ирэх онд 1.8 хувьд хүрч өснө гэсэн байна. Түүнчлэн Олон улсын валютын сангаас Монголын банкны хөрөнгийг үнэлэх ажлыг хийж байгаа. Мүүдис агентлаг Монголын арилжааны 14 банкны долоо нь засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч банктай хамт үнэлсэн байна. Эдгээр банкнууд 2016 оны сүүлийн байдлаар нийт зээлийн системийн 90.1 хувь, хадгаламжийн системийн 91.1 хувийг эзэлж байсан юм.
https://ikon.mn/n/11zf
11zg
Өмнөд Солонгос төрийн албанд хүнийг “сохроор ажилд авах” зарчим нэвтрүүллээ
Р.Төмөр, ikon.mn
07/06/2017 10:41:00
Өмнөд Солонгосын засгийн газар төрийн албанд хүнийг ажилд авахдаа “сохроор ажилд авах” зарчмыг нэвтрүүлж байгаагаа өчигдөр зарлалаа. Ингэснээр төрийн байгууллагууд ажил горилогчоос гэрэл зураг, биеийн гадаад байдал, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, төгссөн сургууль зэрэг ажлын байртай шууд хамаагүй мэдээллүүдийг нь авахыг хоригложээ. Тус улсын төрийн 332 байгууллага бүгд энэхүү зарчмыг даруй мөрдөж эхлэх ёстойг Хөдөлмөр Эрхлэлтийн яам мэдээлсэн байна. Харин орон нутгийн засаг захиргааны 149 байгууллага ирэх сард сургалт заавар авсны дараа уг журмыг мөрдөж эхлэх гэнэ. “Төрийн албанд ажил горилогчид бүгд ижил нөхцөлтэйгээр өрсөлдөх боломжийг хангах гэж уг зарчмыг нэвтрүүлж байна” хэмээн дэд сайд И Сун Ки ярьжээ. Гэхдээ зарим онцгой тохиолдолд нэмэлт мэдээлэл шаардаж болох гэнэ. Тухайлбал харуул, хамгаалалтын ажилд орох хүнээс харааны түвшингийн талаар мэдээлэл шаардах гэх мэт. Ярилцлагын үеэр ажилд хамааралгүй асуулт асуухыг хориглох зарчим бас нэвтэрч байгаа аж. Дээрх зарчмыг цаашдаа хувийн компаниудад ч нэвтрүүлэх хууль санаачилна гэдгээ засгийн газар зарласан байна. Гэвч хувийн компаниуд засгийн газрын энэ шаардлагыг таагүй хүлээж авч байгаа нь судалгаанаас харагджээ. Хувийн компаниудын 6.1 хувь нь ийм зарчмыг ажилд хүн авахдаа хэрэглэдэг бол 52 хувь нь ийм хууль хэрэгжүүлэхийн эсрэг байгаагаа илэрхийлсэн байна. Ингэх нь ажил горилогчид өөрийн тухай худал мэдээлэл өгөх цоорхой үүсгэнэ гэж тэд болгоомжилж байгаа аж. Өмнөд Солонгос улсад хүнийг ажилд авахдаа хэт хувийн үзүүлэлтээр нь дүгнэдгээрээ алдартай. Ихэнх байгууллагууд ажил горилогчийн биеийн жин, өндөр, цусны бүлэг, эцэг эхийнх нь мэргэжил, орлогын хэмжээ зэрэг хэт хувийн чанартай мэдээллийг шаарддаг байна. 2013 онд тус улсын Хүний Эрхийн Үндэсний Коммисс дээрх үзэгдлийг зогсоохыг компаниудад зөвлөж байжээ. Шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин энэхүү уламжлалт арга барилыг халахаа амлаад байгаа юм. Олон улсад ч ийм практик хэрэглэгдэх нь ховор. Жишээ нь АНУ-д ажил горилогчийн биеийн өндөр, жинг асуух нь хууль бусад тооцогддог ба ажлын байртай холбоогүй мэдээлэл шаардвал тус байгууллагыг шүүхдэх боломжтой байдаг. Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/11zg
11zh
УИХ-ын НАМРЫН ЧУУЛГАНаар хэлэлцэх асуудлаа баталж ХАВРЫН ЧУУЛГАН хаалтаа хийлээ
ikon.mn
07/06/2017 16:57:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж 81.2 хувийн саналаар баталлаа. Ингэснээр УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Хаврын чуулган ажлын 55 өдөр үргэлжилж бие даасан 18 хууль, 30 тогтоол хэлэлцэж баталсан байна. Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2016 нэгдүгээр улиралтай харьцуулахад 29 мянган иргэн ажилтай орлоготой болсон. Гадаад худалдааны ашиг нэг тэрбум ам.долларт хүрсэн. Хаврын чуулганы эхэнд төсвийн сахилга хариуцлагыг чангатган зарлагыг бууруулах үүднээс төсвийн тодотголыг хийсэн. Хөгжлийн салхи зөв эргэж байгаа нь улс орон, иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгаагийн нэг жишээ юм. Эдийн засагт ногоон гэрэл аслаа гэж тайвшрах хэрэггүй. Цаашид уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай байна. Малчдын болон эмэгтэйчүүдийн бүлэг хоршоодод хөдөө аж ахуйг дэмжих олон улсын сангаас 9 сая ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг зарцуулахаар болсон. Ээжүүд цалинтай болсон. Тухайлбал жирэмсэн байхдаа болон хүүхдээ асарч байх үедээ тэтгэмж авах бололцоо бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийн зардлыг шинээр нэмэхээр болсон. Ажилласан жил ур чадвартай нь холбогдуулж багш ажилчдад цалингийн нэмэгдэл олгохоор төлөвлөсөн. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг олон асуудлыг чуулганаар хэлэлцэж баталлаа. Та бүхэн минь Монгол наадамдаа дэлгэр цэнгэлтэй сайхан наадаарай " гэлээ.
https://ikon.mn/n/11zh
11zj
Цуёоши Авай: Энэ жилийн түрүү бөхийг "Ланд круйзер 200" VXR машинаар урамшуулна
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
07/06/2017 12:00:00
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Тоёота Моторс корпораци хамтран наадмын түрүү бөхийн бай шагналын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тоёота Моторс Корпораци 2017 оны долоодугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах "Үндэсний их баяр наадам-2017"-ын албан ёсны түншээр ажиллаж байгаа юм байна. Тоёота Моторс Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Цуёоши Авай "Тоёота моторс корпораци нь Үндэсний их баяр наадмын түншээр дөрөв дэх жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд түрүү бөхийг "Ланд Круйзер 200" маркын автомашинаар урамшуулна. Ланд круйзер машинуудын дундаас хамгийн өндөр зэрэглэлд ордог VXR машиныг бид бүхэн түрүү бөхийн бай шагналд бэлдээд байна. Үүнээс гадна бид Сүхбаатарын талбайд тусгайлан тайз засаж, хүрэлцэн ирсэн наадамчин олондоо сонирхолтой үзүүлбэр, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, баяр наадмын үйл ажиллагааг дэмжин ажиллана" гэлээ. Баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг гардуулах хүндэтгэлийн ажиллагаа Сүхбааарын талбайд долоодугаар сарын 13-ны 11:30 цагт явагдах юм байна. Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11zj
11zk
Дахин санал хураалт авах өдрөөр нийтийн тээврийн автобус 06:30 цагаас эхэлж явна
А.Төгөлдөр, iKon.mn
07/06/2017 11:48:00
2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болно. Энэ өдөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог 249 -ээр нэмэгдүүлэх юм байна. Чиглэл тус бүрийн цагийн хуваарь, нийт автобусны тоон мэдээллийг хүргэж байна. Үндсэн чиглэлд: Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 794 автобус, Угсраа 14, Троллейбус 30, Дунд багтаамжийн 33 автобус тээврийн хэрэгсэл. Туслах чиглэлд: Нийтийн тээврийн үйлчилгээний туслах 5 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 21 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Дунд багтаамжийн, Бага багтаамжийн 12 тээврийн хэрэгсэл. Зуслангийн чиглэлд: Нийтийн тээврийн үйлчилгээний зуслангийн 3 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 5 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 5 автобус. Шөнийн тээврийн үйлчилгээ: Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд 10 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 6 автобус, 4 Троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна. Такси үйлчилгээ: Нийслэл хотын такси үйлчилгээнд нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагын 555 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөгдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн өдөр ажиллах тээврийн хэрэгслийн тоог ердийн амралтын өдрөөс 249 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлж, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийн эх авалтыг өглөө 08:00 цаг байсныг 06:30, оройн буултын цагийг 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулан нийтийн тээврийн үйлчилгээг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/11zk
11zl
ФОТО: МҮБХ-ны төлөөллүүд Р.Нямдоржийг ажлаа хүлгээлгэж өгөхийг шаардлаа
ikon.mn
07/06/2017 12:18:00
Гэрэл зургийг mpa.mn Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүд болон цэцдийн зөвлөлийн төлөөлөл өнөөдөр Бөхийн өргөөний арын талбайд тайван цуглаан зохион байгууллаа. Энэ талаар МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар "Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоолын дагуу МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 15 жилийн дараа буюу 2017.05.28-ны өдөр хуралдуулж үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон. Гэтэл МҮБХ-ны Тэргүүн гэх Р.Нямдорж Улсын Дээд Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзаж ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдэгээ авч зугтаж байгаа тул мэдэгдэл шаардлагыг хүргүүлэхээр таван жагсаал цуглаан зохион байгуулж байна. Харин Р.Нямдорж өөрөө алга. Ер нь ийм байдал давтагдсаар сар гаруй хугацаа өнгөрч байна" гэлээ. Тэд "Монгол бөхөд шинэчлэл хэрэгтэй, Улсын Дээд Шүүхийн тогтоолыг биелүүл, Р.Нямдорж огцор" зэрэг шаардлагыг барьж жагсчээ. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11zl
11zm
Д.Батсүх: Хамгийн сайхан дээлтэй хосыг шалгаруулна
С.Бадрал, iKon.mn
07/06/2017 12:10:00
“Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор 7 дугаар сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Дээлтэй Монгол” наадмын үеэр: Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал Ардын урлагийн тоглолт Үндэсний хувцасны загварын үзүүлбэр Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэллээ. Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зоххион байгуулахаар болжээ. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/11zm
11zn
ФОТО: Венесуэлийн сөрөг хүчний парламентчдыг зодож бэртээжээ
Р.Төмөр, ikon.mn
07/06/2017 12:11:00
Өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчид болох 100 орчим хүн төмөр хоолойгоор зэвсэглэн Үндэсний Ассемблейн байранд дайран орж, сөрөг хүчний хууль тогтоогчдыг зодсон хэрэг гарчээ. Тэд нийт 15 хүнийг зодож бэртээснээс гурав нь хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бол бас зарим сэтгүүлчдийг дээрэмдсэн байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Венесуэл улс эдийн засаг, улс төрийн гүн хямралд ороод байгаа. Засгийн газрын эсрэг тэмцлийн үеэр нийт 91 хүн амиа алдаад байна. Өчигдөр сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Николас Мадурог “дарангуйлагч” хэмээн цоллосны дараа ерөнхийлөгчийн талынхан парламентын ордны гадаа цугларч, энэ хэрэг гарсан юм. Уг хэрэг явдал гарч байх үед ерөнхийлөгч Мадуро Венесуэлийн тусгаар тогтнолын өдөрт зориулсан цэргийн парадад оролцож байжээ. Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/11zn
11zo
"Долоодугаар сарын 7-16-ныг дуустал дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ"
ikon.mn
07/06/2017 14:10:00
Гэрэл зургийг Mpa.mn Цагдаагийн Ерөнхий Газраас Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас хийж гүйцэтгэх арга хэмжээ, хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах талаар мэдээлэл хийлээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/policemng/videos/747190078820900/ Замын хөдөлгөөнийг нэг чигийн үйлчилгээнд оруулна Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Наадмын үеэр ЗЦГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Долоодугаар сарын 7-16-ны дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Автомашины тусгай зөвшөөрөл хийгдэнэ. Г зөвшөөрөл дээр 6,000 мянган тээврийн хэрэгслийг шинээр төлөвлөсөн. Хүй долоон худаг дээр 7,000 автомашины зогсоолыг бий болгосон. Дүнжингарав болон Мишээл экспо дээр автомашины зогсоолууд бий. Мөн том оврын тээврийн хэрэгслүүд үйлчилнэ. Гэрэл зургийг Mpa.mn Олон нийтийг аюулгүй байдлаар хангах үүндээс замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулдаг. Албан ёсоор Соёолон насны морины уралдааны үеэр буюу долоодугаар сарын 12-ны өглөө Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худгийн Г, Ү-рүү салдаг уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худаг орчимд 51 байршилд хяналтын камер суурилсан. Ингэснээр гэм хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. Зөвхөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахаас гадна 88 тэмдэг 10 гарц гармыг шинээр зохицуулахаар болсон. Зам дээр машины зөвшөөрлийн тэмдгүүдийг маш сайн тавьж өгнө" гэлээ. Барианы газар болон Хүй долоон худгийн хашаанаас сурвалжлага бэлтгэхийг нээлттэй болгосон Гэрэл зургийг Mpa.mn ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга хурандаа н.Энхбат "Цагдаагийн байгууллага иргэдийн аюулгүй байдлыг хангаж 2017 оны долоодугаар сарын 06-наас 14-нийг хүртэл өнөдржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийт 398 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Байнгын ажиллагаатай гурван постыг ажиллуулж байгаа. Эдгээр постууд нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллаж байна. Барианы газар болон Хүй долоон худгийн хашаанаас сурвалжлага бэлтгэхийг нээлттэй болгосон"гэв.
https://ikon.mn/n/11zo
11zp
Наадамчин олныг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа
А.Үлэмж, iKon.mn
07/06/2017 13:06:00
Сүүлийн үед усны ослын тоо нэмэгдэж, ой хээрийн түймрийн нөхцөл байдал зарим хэсэгт хүнд байгаа аж. Улсын баяр, наадам ойртож буй энэ өдрүүдэд эдгээр ослын тоо улам нэмэгдэх хандлагатай байдаг байна. Тиймээс энэ талаар өнөөдөр Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. "Бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах хэрэгтэй" Гамшгаас Урьдчилан Сэргийлэх Газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр "Цаг уурын байгууллагаас өнөө, маргаашдаа төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох мэдээг ирүүлсэн. Дуу цахилгаантай усархаг аадар бороо орох үеэр үер, аянга цахилгаан буух, түр зуурын хүчтэй салхи болох эрсдэлүүд гардаг. Тиймээс баяр, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах талаар эцэг эх, асран хамгаалагчид анхаарах хэрэгтэй байгаа онцлон сануулах байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар 58 хүн усны ослоор амь эрсдсэн байна. Үүнээс 12 нь хүүхэд байна. Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүуд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгаануудаас усны осол болдог. Тиймээс олон хоногийн амралт эхлэх энэ үед хүүхэд багачуудаа хараа хяналтнаас салгахгүй байхыг сануулж байна" гэв. "хөдөө, аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэй" Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад С.Галтзул "Он гарсаар нийт 135 удаагийн ой, хээрийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт. Энэ жил маш халуун, хуурай байгаатай холбоотой. Мөн иргэдийн болгоомжгүй үйлдлүүдээс болж ой хээрийн түймэр гарах давтамж нэмэгдэж байна. Зургаадугаар сард их халсанаас болж түймрийн дуудлага эрс нэмэгдсэн. Өдөртөө 24 хүртэлх тохиолдлын түймрийн дуудлага бүртгэгдэж ажилласан. Яг өнөөдрийн байдлаар 4 удаагийн ой хээрийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэн ОБЕГ-ын албан хаагчид ажиллаж байна. Хоёрыг нь цурманд оруулсан. Хүндэрсэн нөхцөл байдал байхгүй байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд баяр наадмын үргэлжилсэн удаан амралт эхлэх гэж байгаа энэ үед хөдөө, аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Хүүхдүүдээ ил гал, шүдэнзээр тоглуулж болохгүй. Түүдэг гал асаасан бол бүрэн гүйцэт унтраах хэрэгтэй гэж сануулмаар байна" гэлээ. 2017 оны хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 2,568 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 85 хүн амь насаа алдаж, 36 хүн гэмтэж бэртэн 179,7 мянган толгой мал хорогдож, 10,4 тэрбум төгрөгийн шууд хохирол учиржээ. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой Байдал болон орон нутгаас 203.7 сая төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 28-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 6-аар тус тус нэмэгдсэн ажээ.
https://ikon.mn/n/11zp
11zq
"Ёндоотой сонгууль"-ийн шилдэг хоёр АЗТАН 2017 оны долоодугаар сарын 08-ны 20:00 цагт тодорно
СУРТАЛЧИЛГАА
07/06/2017 13:05:00
Хьюндай брэндийн албан ёсны борлуулагч "Монгол Хьюндай Автомотив" ХХК-иас Үндэсний их Баяр наадмыг тохиолдуулан, өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд сонгогч та бүхэндээ дараах бэлгийг задалж байна. "Ёндоотой сонгууль"-ийн шилдэг хоёр Азтан 2017 оны долоодугаар сарын 08-ны өдрийн 20:00 цагт тодорно. БЭЛЭГ: https://www.facebook.com/155152127920758/videos/1017450958357533/ Эрхэм сонгогч, наадамчид та бүхэн сонгуульд санал өгсөн бүртгэлийн хуудсаа манай компанийн албан ёсны хуудсанд комментоор байршуулж ёндоороорой. Ёндоотой сонгуульд оролцон сонгуулиа ч өгье, бас ёндоорч шинэ машинтай наадъя. Фэйсбүүк: https://www.facebook.com/Hyundai-Mongolia-155152127920758/ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77181861
https://ikon.mn/n/11zq
11zr
"Унаач хүүхдийн даатгалыг Хүй долоон худаг болон аймаг сумдад хийнэ"
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
07/06/2017 13:35:00
Гэрэл зургийг Mpa.mn Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хурдан морины салбар хорооны төсвийг 220 сая төгрөгөөр баталсан. Үүний 161 сая буюу 78.9 хувийг зөвхөн бай шагналд зарлцуулах ажээ. Үндэсний зохицуулах хорооноос наадмын хөтөлбөр гарч, үүний дагуу Хурдан морины салбар хорооны ажил долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэх юм байна. "Унаач хүүхдүүдийг паркт 5 хүртэлх тоглоомд үнэгүй тоглуулахаар болсон" Гэрэл зургийг Mpa.mn Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд уралдана. Долоодугаар сарын 11-нд азарга, их нас, долоодугаар сарын 12-нд соёолон, дааганы уралдаан болж зургаан насаа стадионд цоллуулах ажил зохион байгуулагдана. Уяачдын наадам Хүй долоон худагт долоодугаар сарын 13-нд зохион байгуулагдана. Уяачдын наадмаар эрлийз, дээд, дунд, бага насны морьд уралдах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уяачдын бүртгэл долоодугаар сарын 9-ний 08:00 цагаас Хүй долоон худагт бүргэнэ. Морьтон Монголчууд наадмыг наадмын өдрүүдээр мөн уламжлал ёсоор зохион байгуулна. Үндэсний соёл амралтын хүрээлэн Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран унаач хүүхдүүдийг паркт 5 хүртэлх тоглоомд үнэгүй тоглуулахаар болсон. Зай хугацааны хувьд хуучин зайгаараа уралдах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсэн байгаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхөөс сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уралдсан морьдоос шинжилгээ авна гэж заагаагүй учраас бид хуулийнхаа дагуу ажиллана” хэмээн тайлбарлалаа. "Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно" Гэрэл зургийг Mpa.mn ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Эрлийз морьдыг ялгах асуудал яригдаж байгаа. Яг энэ дагуу чиг үүрэг өгөгдсөн, ажиллаж байна. Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно. Сэрвээний өндрийг нас насаар нь тодорхой зааж өгсөн байгаа” гэлээ. "Унаач хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар хийж байна" Гэрэл зургийг Mpa.mn Гэр бүл, хүүхэд залуусын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх “Гэр бүл хүүхдийн хөгжлийн газраас Улсын баяр наадмаар хүүхдийн эрсдлээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Энэ жил уламжлал ёсоороо бид ажиллах болно. Юуны өмнө Хүй долоон худаг болон Стадионд төөрсөн хүүхдийг түр хамгаалалтад авах, эцэг эхэд хариуцуулан өгөх тодорхой тэмдэгтэй гэрүүд баригдсан байгаа. Тэгэхээр төөрсөн хүүхэд байвал наадамчин олон тухайн тэмдэгтэй гэрт хүргэж өгөөрэй гэдгийг хэлмээр байна. Улсын хэмжээнд 7,000 орчим унаач хүүхэд байна гэсэн судалгаа гарсан. Энэ жил 900 орчим хүүхэд Улсын баяр наадамд морь унаж, оролцоно гэсэн урьдчилсан мэдээ байгаа. Энэ жилээс бид хүүхдүүдийнхээ бүртгэлийг цахимаар хийж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийж буй энэхүү ажил их давуу талтай. Хамгаалах хэрэгслийг бүх хүүхдэд бүрэн хэрэглүүлж, Номин болон Монгол даатгал компаниуд Хүй долоон худагт, бусад даатгалын компаниуд аймаг сумдад хүүхдийн даатгалыг хийхээр төлөвлөгдсөн. Мөн баяр наадмын үеэр хүүхэдтэй холбоотой ямар нэг осол гэмтэл, хэргийн талаарх мэдээллийг 108 утсанд 24 цагийн турш хүлээж авна” гэв. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид дараах зүйлийг албаныхнаас тодруулж, асуулаа. -Уралдааны явцад ямар нэг гэмтэл, эрсэл үүсвэл яах вэ? -Хүй долоон худагт Баяр наадмын үеэр түргэн тусламж, мал эмнэлгийнхэн ажилладаг. Морь уралдахаас өмнө мал эмнэлгийнхэн үзлэг хийдэг. Үзлэг хийгдсэн морь уралдааны замд гарч болно. Явцын дунд морь багтрах, унах, хөлөө гэмтээх үзэгдэл гардаг ч эмнэлгийнхэн шуурхай ажиллана. Гэхдээ хуучин эмнэлгийн машиныг давхар уралдааны явцад дагуулж явуулдаг байсан бол энэ удаад өртөөчилсөн байдлаар зохион байгуулахаар болсон. -Нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу? -Төмөр замынхантай тохиролцсон байгаа. Эрээс нь Эмээлт өртөө хүртэл явна. Эмээлт өртөөнөөс цааш Хүй долоон худаг хүртэл чиглэлийн автобусууд үйлчилнэ. -Уралдаанд амжилттай оролцсон хүүхүүдийн шагналын тухайд? -Үндэсний их баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана гэж заасан байдаг. Мөн тухайн бай шагналын 20 хувийг хүүхдэд олгоно гэж хуульчилсан байгаа. Тиймээс түрүүлэхэд 5 сая төгрөгийн 20 хувь болох сая төгрөгийг хүүхдэд олгодог.
https://ikon.mn/n/11zr
11zs
ФОТО: ОХУ болон БНХАУ-ын зарим иргэнийг "Алтангадас" одонгоор шагналаа
А.Төгөлдөр, iKon.mn
07/06/2017 14:05:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг өнөөдөр "Алтангадас" одонгоор шагналаа. "БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй" "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ болон БНХАУ-ын зарим иргэн төрийн дээд одон Алтангадас одонгоор шагнууллаа. Өнөөдөр нийт 6 хүн шагналаа авлаа. Мөн бидний сайн мэддэг БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг шагнахаар болсон. Тус улсын хувьд төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Энэ зөвшөөрөл ирэхэд шагнана гэдгээ илэрхийлсэн. Өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, эрдэм шинжилгээний салбарт эдгээр хүмүүс монгол соёл, түүхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалж, сурталчлан таниулах үйлсийг хичээл зүтгэл, авьяас билгээрээ манлайлан түүчээлж, үндэсний бахархлыг бүрэлдүүлэн цогцлоох, хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, үүнд ажил, амьдралаа зориулж, он удаан жил ажилласан учир энэ их нөр хөдөлмөрийг нь үнэлж Монголын төр шагнаж байна гэж ойлгож болно" хэмээн Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар тайлбарлалаа. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/11zs
11zt
Иргэн, захиргааны хэрэг ӨСЧ, эрүүгийн хэрэг БУУРЧЭЭ
С.Бадрал, iKon.mn
07/06/2017 13:44:00
Гэрэл зургийг mpa.mn Улсын Дээд шүүх 2017 оны эхний хагас жилийн байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 1,619 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 1,364 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 67 хувь нь иргэний, 13.1 хувь нь эрүүгийн, 19.9 хувь нь захиргааны хэрэг байна. Эрүүгийн хэрэг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 243 хэрэг хүлээн авч, 178 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 54 хэргийг албан бичгээр буцааж, 2 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 42 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 4.2 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 48.2 хэрэг ногдож байна. Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 178 хэргийн 53.3 хувь буюу 95 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 29.8 хувь буюу 53 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 16.9 хувь буюу 30 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон 30 хэргийн 73.3 хувь буюу 22 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 16.7 хувь буюу 5 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 3.3 хувь буюу 1 хэргийг (цагаатгалын хэрэг) хэрэгсэхгүй болгож, 6.7 хувь буюу 2 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 93.8 хувь буюу 167 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.6 хувь буюу 1 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 0.6 хувь буюу 1 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 5 хувь буюу 9 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 18-аар буюу 6.9 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 15-аар буюу 7,8 хувиар тус тус буурч, нэг шүүгчид ногдох хэрэг 7.9-өөр буюу 19.6 хувиар өссөн байна. Иргэний хэрэг Иргэний хэргийн танхим нийт 983 хэрэг хүлээн авч, 914 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 33 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 25 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 10 хэргийн харьяаллыг тогтоосон байна. Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 54 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 17 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 950 хэргээс нэг шүүгчид 135 хэрэг ногдож байна. Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 914 хэргийн 53 хувь буюу 484 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11.1 хувь буюу 102 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 17.5 хувь буюу 160 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 12.1 хувь буюу 111 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 6.2 хувь буюу 57 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 914 хэргийн 364 нь нэхэмжлэгчийн, 547 нь хариуцагчийн, 3 нь гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэгджээ. Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 914 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 627, Хөдөлмөрийн тухай хуулиар 178, Гэр бүлийн тухай хуулиар 22, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 66, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 5, бусад хуулиар 16 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хяналтын гомдлоор хүлээн авсан иргэний хэрэг 89-өөр буюу 9 хувиар өсч, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 20-оор буюу 2.1 хувиар өсчээ. Захиргааны хэрэг Захиргааны хэргийн танхим нийт 393 хэрэг хүлээн авч, 272 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 32 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 15 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 28 хүсэлтийг шийдвэрлэж, 41 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ. Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 31 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8.7 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 350 хэргээс нэг шүүгчид 50 хэрэг ногдож байна. Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 272 хэргийн 62.1 хувь буюу 169 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11.3 хувь буюу 31 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 26.4 хувь буюу 72 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 28 хэргээс 24 хэргийн хүсэлтийг хангаагүй, 3-ын хүсэлтийг хангасан, 1 хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзсан байна. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 272 хэргийн 54 нь нэхэмжлэгчийн, 40 нь хариуцагчийн, 35 нь гуравдагч этгээдийн, 80 нь хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 63 нь өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэгджээ. Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 272 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 64, Газрын маргаан 50, Ашигт малтмалын маргаан 33, Татварын маргаан 28, Сонгуулийн маргаан 27, Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 20, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 9, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 4, бусад маргаан 37 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал хүлээн авсан захиргааны хэрэг 94-өөр буюу 31.4 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 39-өөр буюу 16,7 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 12.5-аар буюу 33.3 хувиар тус тус өссөн байна. Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх
https://ikon.mn/n/11zt
11zu
Өнөөдөр 17:00 цаг гэхэд хүүхдийн мөнгөний НӨХӨН ОЛГОЛТыг бүрэн шилжүүлж дуусна гэв
Б.УЧРАЛ, iKon.mn
07/06/2017 14:11:00
Гэрэл зургийг MPA.mn Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбат хүүхдийн мөнгөний талаар өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байгаа. Сангийн яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас Монголбанк руу мөнгө нь шилжчихсэн. Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлсэн учраас данс руу хүүхдийн мөнгө нь ороод эхэлчихсэн. Маш олон данс руу шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17:00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна. Үүнээс гадна хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долоодугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тийм учраас маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв. Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкандаа очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм байна.
https://ikon.mn/n/11zu
11zv
HUAWEI P10- ТАНД ЗОРИУЛСАН ТӨГС УТАС
СУРТАЛЧИЛГАА
07/06/2017 14:32:00
Сүүлийн үед дэлхийн гар утасны зах зээлд Huawei брэндийн шинэ загварууд хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж эхэлжээ. Удаан хугацааны судалгаан дээр үндэслэж хийгддэг учраас шинэлэг төрх, шилдэг технологи, ашиг орлого, борлуулалтаараа ийнхүү дээгүүрт бичигдэх болсон билээ. Ялангуяа Huawei P10 загвар УРЛАГ БОЛОН ТЕХНОЛОГИЙН НЭГДЛИЙГ гар утсанд хэрхэн хослуулж болохыг харуулсан төгс бүтээл боллоо хэмээн үнэлж байна. Huawei P10 загварын утсыг яагаад урлаг, технологийн хослол гэж нэрлэж байгааг та мэдмээр байна уу? ЗУРАГ БҮР ИЛҮҮ ТӨГС Таны авсан зураг бүр мэргэжлийн аппаратаар дарсан мэт гайхалтай тод, чанартай байх тул одоо халаасандаа багахан студитэй боллоо л гэсэн үг. Huawei P10, P10 Plus утасны камерт Leica Dual дуранг суурилуулж өгсөн нь ухаалаг утсанд ашиглаж байгаа хамгийн дээд үзүүлэлт болж байна. Орчны гэрэл өөрчлөгдөхөд гэрэл мэдрэх алгоритм автоматаар өрц, хөшигний хурдыг тохируулж, 3D нүүр илрүүлэгч нь уран сайхны гэрэлтүүлгийг нэмснээр та мэргэжлийн хөрөг зураг авах болно. ХУРДАН БАС УХААЛАГ Гацах, хүлээх гэдэг асуудал HUAWEI P10 загварт хэзээ ч тохиолдохгүй. Учир нь энэ утсанд Ultra Memory технологийг хослуулсан Kirin 960 процессорыг суурилуулсан тул маш олон үйлдлийг ямар ч ачаалалгүйгээр нэг зэрэг хийх чадвартай.   ГАРТ ҮЛ ТОРОХ ЧАМИН ЗАГВАР Энэ утсыг эргүүлж тойруулахад таны гарт юу ч торж мэдрэгдэхгүй. Камер нь ар хэсэгт товойж гараагүй өвөрмөц дизайнтай. Асаах унтраах товчлуурын ирмэг дугуйрч, алмаазан гадаргуу гарт барихад илүү эвтэйхэн болсон. Ус, шороо тоос, гадны нөлөөллөөс сайтар хамгаалагдсан бөгөөд уналт, доргионы үед доторх механизмыг гэмтэхээс хамгаалсан тусгай системийг суурилуулжээ. НЭГ ЦЭНЭГЛЭЭД 2 ӨДӨР АШИГЛА Өндөр нягтралтай 3200мА зай нь SuperCharge технологийг дэмждэг бөгөөд 1 цэнэглэлтээр та утсаа 2 өдөр ашиглана. Мөн 15 цаг видео үзэж эсвэл 105-120 цаг хөгжим сонсож эсвэл бүтэн өдрийн турш утсаар ярихад хангалттай хүрэлцэнэ. Huawei брэндийн шинэ загвар P10, P10 Plus утсыг албан ёсны борлуулагч Мобиком Корпорациас зээлээр худалдан авах боломжтой бөгөөд эхний 300 хэрэглэгчдэд аяны аяга, усны сав, эвхэгддэг үүргэвч, сэлфи гар зэрэг аяллын хэрэгслийг бэлэглэж байна. P10, P10 Plus утасны үнэ, зээлийн нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. Та гар утас зээлээр авах боломжтой эсэхээ шалгах бол: 366 тусгай дугаарт i үсэг мессэжээр илгээх эсвэл Өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний салбарт хандана уу. Ухаалаг утсыг Мобикомоос л авдаг Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
https://ikon.mn/n/11zv
11zw
Үндэсний их баяр наадмыг дөрвөн ТВ шууд дамжуулна
А.Үлэмж, iKon.mn
07/06/2017 14:42:00
Гэрэл зургийг mpa.mn Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр Үндэсний их баяр наадмаар хэвлэл мэдээлийн байгуулагынхан хэрхэн ажиллах талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй сэтгүүлч энэ жил наадмыг сурвалжилна. Монгол ТВ, МҮОНТ, ТВ9, ТВ5 дөрвөн ТВ наадмыг шууд дамжуулна. Гадаадын 80-аад сэтгүүлч баяр наадмыг сурвалжилна. Мандатын захиалгыг аваад олгож эхэлсэн байгаа. Ногоон мандат гадаад сэтгүүлчдийнх, ягаан нь шууд дамжуулах сэтгүүлчдийнх, цэнхэр мандаттай сэтгүүлчид нээлт хаалтад ажиллахгүй. Машины зөвшөөрлийг олгож эхэлсэн байгаа. Захиалга өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагууд Дүнжингарав, Мишээл Экспогоос авах боломжтой. Өнгөрсөн жил 700-800 сэтгүүлчид мандат аваад бүгд төв цэнгэлдэхэд ордог байсан. Харин энэ жил Төв цэнгэлдэхийн багтаамжаас хамаараад арай өөрчлөгдсөн байгаа. Хүй долоо, сурын талбай, цэнгэлдэхийн эргэн тойронд тус тусад нь сурвалжлах эрх авсан. Улаан мандат авсан сэтгүүлчид цэнгэлдэх дотор болж буй үйл явдлыг сурвалжилна. Улаан нь дотроо хоёр ялгаатай байгаа. Цагдаагийн байгууллагын тамгалж өгсөн улаан мандат авсан сэтгүүлчид бөхийг сурвалжилна, бусад нь гаднахыг сурвалжилна" гэлээ.
https://ikon.mn/n/11zw
11zx
Автомашины ДОЛООН төрлийн зөвшөөрлийг МАРГААШ олгож эхэлнэ
ikon.mn
07/06/2017 15:29:00
Гэрэл зургийг mpa.mn Баяр наадмын үеэр автомашины тусгай зөвшөөрөл хэрхэн олгох талаар албаны хүн дараах мэдээллийг өгч байна. Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Өнгөрсөн жил олгогдож байсан шиг А, ДК, Ж, Г, Ү улаан, цэнхэр гэх мэт автомашины 7 зөвшөөрлийн төрөл байгаа. Эдгээр автомашины зөвшөөрлүүд маргаашнаас эхлээд Дүнжингарав, Оргил мөн нэг цэгийн үйлчилгээний цэгүүдээр худалдаалагдана. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон автомашины зогсоол, хүй долоон худагт байрлах автомашины талбайн хэмжээнээс хамаарч зөвшөөрлүүд олгогддог. А, ДК зөвшөөрөлтэй автомашин Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах шинэ зогсоолын 3,4,5,6 давхаруудад байрлана. Наадамчид өөрийнхөө олж авсан зөвшөөрлөөр бидний байрлуулсан тэмдэг тэмдэглэгээг харж хөдөлгөөндөө оролцоорой. Цагдаагийн байгууллагын албан хаагчдын өгсөн шаардлагыг биелүүлвэл тав тухтай амгалан тайван наадах боломжтой" гэлээ.
https://ikon.mn/n/11zx
11zy
ЗЭС карт эзэмшигчид эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
СУРТАЛЧИЛГАА
07/06/2017 16:36:00
Зуны зугаатай өдрүүдэд та хэрхэн амарч, хаагуур аялахаа төлөвлөөгүй байна уу? Тэгвэл Голомт банкны хамт олон Монгол түмэндээ зориулж “Монгол орны аяллын газрын зураг”-ийг бүтээжээ. Дэлхийд давтагдашгүй онгон дагшин байгаль, түүхэн дурсгалт газрууд, амралт, сувилал, зоогийн газар, дэлгүүр худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээ, зайлшгүй анхаарах зөвлөмж, их хотын нэрийн хуудас болсон үйлчилгээний газрууд... гээд ая тухтай аялж амрахад тань тус болох бүхий л мэдээлэл энэхүү газрын зурагт багтсан байна. Хамгийн чухал нь Голомт банкны Зэс карт эзэмшигчид Монгол орны аяллын газрын зурагт багтсан бүхий л үйлчилгээний газруудад 5-10 хувийн хөнгөлөлт эдлэх юм. Мөн та SocialPay үйлчилгээг ашиглан наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллах үйлчилгээний цэгүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм байна. Эрхэм та “Монгол орны аяллын газрын зураг”-т багтсан газруудад 2017.08.31 хүртэл хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм байна. Зураг дээр дарж томоор үзэх боломжтой. Хадгалаад авахыг санал болгож байна.
https://ikon.mn/n/11zy
11zz
Дэлхийн анхны “хүйсгүй хүүхэд” Канадад бүртгүүлжээ
Р.Төмөр, ikon.mn
07/06/2017 16:32:00
Шинээр төрсөн хүүхэддээ эрүүл мэндийн дэвтэр нээлгэхдээ тодорхой хүйс тэмдэглүүлээгүй орхисон дэлхийн анхны тохиолдол Канадад бүртгэгджээ. Эцэг нь хүүхдийн хүйсийг хүчээр тулгаж өгч болохгүй, ямар хүйстэй хүн болохоо өсөх явцдаа өөрөө шийднэ гэж үзэж байгаа аж. Хүүгийн эцэг Кори Доти “Хүний хүйс нь бэлэг эрхтнээр тодорхойлогдох ёсгүй гэдгийг бид одоо ойлгох цаг нь болсон” гэж хэвлэлд ярьсан байна. “Ямар хүйстэй болохыг нь хүчээр оноож болохгүй. Өөрийгөө ямар хүн болохыг өөрсдөөр нь шийдүүлэхээр нээлттэй үлдээх хэрэгтэй” хэмээн тэр ярьжээ. Канадын эрх баригчид түүний Сирил Этли нэртэй хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг хэвлэж өгөхдөө хүйсийг нь заалгүй үлдээсэн нь ийм үзэлтэй хөдөлгөөнийхний хувьд том ялалт болсон байна. Доти өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болсноосоо хойш өнөөдрийг хүртэл засгийн газраар хүүхэддээ хүйс оноолгохгүйн төлөө тэмцсэн ажээ. Доти өөрөө транс хүйстэй нэгэн юм. Хүйс оноохын эсрэг хөдөлгөөнийхөн түүний оршин суудаг Канадын Бритиш Колумб мужид эртнээс тэмцлээ эхлүүлжээ. 2015 онд тус мужийн хүний эрхийн байгууллага анх удаа тэдний хүсэлтийг сонссон байна. Удаан хугацааны тэмцлийн эцэст Бритиш Колумб мужийн захиргаа Сирил хүүд “U” гэсэн тэмдэглэгээг хүйсний заалт дээр нь хэвлэж өгсөн юм. “U” нь “undetermined”, “unassigned” гэсэн утгатай гэнэ. Гэхдээ Дотигийн тэмцэл үүгээр дууссангүй. Хүйс тэмдэглүүлээгүй хүүхэд нь тус мужийн бүртгэлийн системд бичигдэх боложгүй болжээ. Систем нь анхнаасаа хоёрхон хүйсийг тэмдэглэх зориулалттай тул асуудал үүссэн байна. Доти дахин шүүхэд хандаж, үүнийг өөрчлүүлэхээр хүсэлт гаргажээ. Шүүх хурал ирэх намар болохоор төлөвлөгдсөн байна. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/11zz
12
Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ
Х.Алтанзагас, iKon.mn
09/18/2013 13:21:00
УИХ-ын чуулган Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай холбогдох төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотой асуулт-хариулт явагдлаа. Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өөрийн санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дараа нь төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан юм. Төслийг хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрээр дүгнэлтдээ, улс орны эдийн засагт ямар сөрөг өөрчлөлт гарсныг дурдаад Засгийн газрын ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүд тасарч, хууль зөрчигдөж, бүтээн байгуулалт эрс удаашрах, иргэдийн амьжиргааны төвшин муудах бодитой эрсдэл нүүрлэж байгааг онцлон тэмдэглэв. Энэ бүхэнд бодитой дүгнэлт хийж нэг жилийн дотор улс орныг дээрх нөхцөл байдалд хүргэсэн Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Маш чухал ач холбогдол бүхий Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг цаг хугацаа алдаж хэлэлцэж байгааг шүүмжлэхийн сацуу түүнийг шуурхай хэлэлцэж гаргах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүд онцоллоо. УИХ-ын гишүүд, энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гишүүдийн 2/3 доошгүй саналаар шийдвэрлэхээр төсөлд тусгасны учир шалтгаан, хуулийн төслөөр жижиг, дунд, том бизнесийн алийг нь дэмжиж байгаа, төр, хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн маргааныг хэрхэн шийдвэрлэх, байгаль орчны үнэлгээг хэн хийх, үүнд орон нутгийн иргэдийн оролцоо ямар байх, тэднийг мэдээллээр хангах, анхдагч хөрөнгө оруулагчийг дэмжих, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулагчид хүлээлгэх хариуцлагын асуудал хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан талаар тодруулсан асуулт тавьж хариулт авлаа. Мөн хөрөнгө оруулалтын хувь хэмжээний тооцоо нь хэр бодитой, үндэслэлтэй вэ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого бий юу, энэ бодлого зөв явж байна уу, хөрөнгө оруулалтыг дэмжих үүрэг бүхий шинэ агентлагийн бүтэц, орон тооны тооцоо байгаа эсэх, хуулийн төсөлд агуулгын өөрчлөлт оруулах боломж байгаа үгүй юу, өнгөрсөн хугацаанд 15 тэрбум төгрөгөөс дээш гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэд бүртгэгдсэн, энэ хууль тогтвортой хөрөнгө оруулалтын баталгаа болж чадах уу гэхчлэн хуулийн төслийн агуулга, үзэл баримтлалтай холбоотой асуултад хууль санаачлагчдаас тодорхой хариулт авав. Төслийг хэлэлцэх эсэх асуудлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараар бодитой дэмжих, стратегийн салбарт ялгавартай хандах, түүний бодлогын зохицуулалтад анхаарах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихдээ ажлын байр шинээр бий болгох зэргийг харгалзах, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа маргаан үүсэх тохиолдолд асуудлыг шуурхай шийдвэрлэх тогтолцоог төсөлд тусгах, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгөх, хамгийн гол нь хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчин нь тогтвортой, таатай байх зэрэгт тэд асуултаа чиглүүлж байв. Үүний зэрэгцээ маш чухал ач холбогдол бүхий энэ хуулийн төслийг цаг хугацаа алдаж хэлэлцэж байгааг шүүмжлэхийн сацуу түүнийг шуурхай хэлэлцэж гаргах шаардлагатай байгааг гишүүд онцоллоо. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар асуулт, хариулт явуулж дуусгаснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэх юм.
https://ikon.mn/n/12
120
Хорт хавдрыг 50 төгрөгөөр “худалддаг”
Б.Солонго, Зууны мэдээ
11/07/2013 10:19:00
Мөнгөө хэмнэн авч байгаа хуучин дугуй нь эцсийн дүндээ харин ч илүү зардалтай гэдгийг тэр бүр ойлгодоггүй Солонгос, Японд эдэлгээ нь дуусаад хэрэглэхийг хориглочихсон хуучин дугуй өнөөдөр манай жолооч нарын үндсэн хэрэглээ болчихсон. Шинэ дугуйнаас илүү хэмжээгээр импортоор орж ирдэг хуучин дугуй нь үнийн хувьд арай хямд байдаг нь үүний гол шалтгаан. Гэвч мөнгөө хэмнэн авч байгаа хуучин дугуй нь эцсийн дүндээ харин ч илүү зардалтай гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Түүнчлэн бидний эрүүл мэндэд далдуур хэрхэн заналхийлж байгааг ухаарахгүй л байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Хуучин дугуйны импортыг хориглоё” сэдвийг эхлүүллээ. Автомашины хуучин дугуйнаас болж хэдэн хүн зам тээврийн осолд өртөж байна, хаягдлыг нь түлж дулаацдаг нийслэлийнхний ирээдүй ямар байна, шинэ дугуй яагаад үнэтэй байдаг, хямдруулах боломж бий эсэх, гадаадад ашиглахаа болиод хаячихсан дугуйг импортлон хэрэглэх шаардлага бий юу гэхчлэн энэ сэдэвтэй холбоотой бүхий л мэдээллийг нийтлэл, ярилцлага, сурвалжлагаар үргэлжлүүлэн хүргэсээр байх болно. Та бүхэнд энэ сэдвээр санал, санаачлага, баримт байвал бид бүхэнтэй хуваалцаарай. Эдэлгээ уртасвал хаягдал багасна Хуучин дугуй импортолж, бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд энэ сэдэвт эгдүүцэж мэдэх л юм. Гэвч бодит байдал дээр манай улсын дугуйны хэрэглээ хэрээс хэтэрч, тэр хэрээр хаягдал дугуй олноороо гарсаар байна. Өвөл боллоо. Айлууд түлээ, нүүрсээ бэлтгэхтэй зэрэгцэн жолооч нар дугуйгаа шинэчилдэг. Нийслэлд байгаа 300 орчим мянган машины өвлийн дугуйг хангах ашигтай бизнесийн цаг нь ч эхэллээ. Тэгвэл хэрэглээнээс мянга мянгаараа гарч байгаа хаягдал дугуйнууд эргээд бидний уушгинд орж, аюулт өвчний эх үүсвэр болж байгааг анзаарахгүй байгаа юм. Агаарын бохирдлыг нийслэлийнхэн ерөнхийд нь утаа гэж ойлгож байна. Тэгвэл тэр утааны хэдэн хувийг онц аюултай хортой бодис эзэлж байгааг тооцоолсон судалгаа одоогоор алга. Түлээ, нүүрс авч дийлэхгүй гэр хорооллынхон хаягдал дугуйг дангаар нь, эсвэл багахан нүүрстэй хольж өвлийг аргацаадаг тухай бид мэднэ. Харамсалтай нь мэддэг хэрнээ дуугардаггүй. Тэгвэл нийслэлийг хүрээлэн амьдарч байгаа эдгээр айлуудын яндангаас гарсан хорт утаа биднийг хэрхэн хордуулсныг хэдэн жилийн дараа биеэрээ мэдэрч магадгүй л юм. Тиймээс үр хүүхдээ, өөрсдийгөө хордуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд хуучин дугуйны импортыг зогсоож, агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байгаа хаягдал дугуй түлэгсдэд арга хэмжээ авч, холбогдох хууль, дүрэм журмыг батлах цаг нь нэн тулгамдсан асуудал болжээ. “Хуучин дугуйны импорт агаарын бохирдолд ямар хамаатай юм, шинэ дугуй ч гэсэн хагарахаараа хэнд ч хэрэггүй хог болдог шүү дээ”. Ингэж сөргөх хүн бий л байх. Тэгвэл бид шинэ дугуйны импортыг дэмжиж, үнийг уян хатан болгосноороо хэдхэн сар машинд эргэлдээд хэн нэгний зууханд шатаж байгаа олон мянган хар резиний тоог бууруулах боломжтой юм. Эдэлгээ уртсахаар хаягдлын тоо багасах энгийн логик энд үйлчилнэ. Тиймээс сэдвийн гол өнцөг болох хаягдал дугуйны асуудлаар эхний сурвалжлагыг бэлтгэлээ. Дугуйг шатаахад хорт хавдар үүсгэх бодис ялгардаг Дугуй буюу хатуу хар резин нь маш олон тооны хүнд бодисыг агуулдаг. Түүнийг шатаахад хүний биед маш хортой бензо-а-прин хэмээх бодис ялгардаг байна. Энэ нь олон цагирагт үнэрт нүүрсустөрөгч буюу хүний генийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг өндөр идэвхтэй хатуу талст бодис ажээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн агаарын бохирдлын хэчнээн хувийг энэ бодис эзэлж, хэдэн хүнийг хорт хавдраар өвчлүүлж байгаа бол гэхээс дотор харлам. Харамсалтай нь энэ талаарх судалгаа, тоо баримт одоогоор байхгүй бөгөөд үхэл таригч бензо-а-принийг шинжлэх лаборатори манайд байдаггүй юм гэнэ лээ. Хүний эрүүл мэндэд хаягдал дугуй нь ямар хор учруулж буйг шинжлэх ухааны баримттай нь дараа дараагийн нийтлэлдээ хүргэх болно. Гэр хорооллын айлуудаас гадна түц, амбаар зэрэг бага хэмжээтэй байр ашиглан төрөл бүрийн бизнес эрхлэгчид өвлийн дугуй шатаан өвөлждөг нь нууц биш. Хамгийн аймшигтай нь алхам бүрт тааралдах дугуй засварын газрууд хаягдлаа түлж дулаацдаг юм. Нийслэлд дугуй засварын 450 орчим газар байдаг ба тэдгээрээс өвлийн улиралд ямар хэмжээний хор ялгарч байгааг тооцоолж болно. Тэд өөрсдөө хор үйлдвэрлээд зогсохгүй хаягдал дугуйгаа иргэдэд үнэгүй шахам нийлүүлж байгаа нь хор агуулсан хар резин зууханд ороход нөлөөлж байгаа юм. Тиймээс хаягдал дугуйны асуудлыг цэгцлэхийн тулд дугуй засварын газруудаас хяналтыг эхэлвэл үр дүнд хүрэх боломжтой. Гэвч бидэнд эхлээд хууль, журам нь хэрэгтэй. Сайд, дарга нар ирэх онд хэдэн төгрөг зарцуулах тухай урьдчилсан тооцоо rapчээ Хаягдал дугуйны үнэ 50-500 төгрөг Гал түлж дулаацаад байгаа дугуйны үнэ болон олдоц нь хэр байдаг талаар сурвалжиллаа. Баянбүрдийн тойргоос эхлээд Цайз зах хүртэл зам дагасан дугуй засварын газар бүрт хаягдал дугуйг зарж байлаа. Ер нь гол борлуулагч нь дугуй засварын газрууд гэсэн. Тэгэхээр нийслэлийн өнцөг булан бүрт байгаа засварын газруудаас хаягдал дугуйг төвөггүй олж болохоор юм билээ. Эхний газраас олноор нь зарах дугуй байгаа эсэхийг сураглалаа. Засварчин залуу юу хийх гэж байгааг сонирхож байна. Газар хашаалахад зориулж хөдөө явуулах гэж байгаа гэж хэлэв. Тэднийд байгаа хаягдал дугуй нь 25 орчим гэнэ. Нэг ширхэгийг нь 350 төгрөгөөр зарна гэв. Эргэлзэж зогссон надад тэрээр шууд л 200 болгож үнийг нь бууруулсан юм. Ингээд машинаа аваад ирье гэсэн шалтгаанаар тэндээс холдов. Дараагийн засварын газар гаднаа нэлээд өндөр болтол нь дугуйг овоолжээ. Мотоциклийнхоос эхлээд том машины аварга дугуй ч байлаа. Салбарч, урагдсан, жижиг дугуйн үнэ 50 төгрөг гэнэ. Харин бүтнээр нь ашиглачихаж болохоор нь 500 төгрөгийн үнэтэй юм байна. Гадаа хүйтрээд үнэ нь нэмэгдсэн гэдгийг ч дуулгалаа. Уг нь 150-250 төгрөгөөр л зарагддаг юм байна. Мөн л надаас яах гэж байгааг асууж байна. Худаг ухах шаардлага гарсан тул газар гэсгээх гэж байгаа юм гэж хариуллаа. Тэгтэл 50 төгрөгийн үнэтэй жижгүүд болон урагдсан дугуйнуудыг бөөнд нь авчихгүй юу гэж байна. “Тэртэй тэргүй түлэхээс хойш заавал бүтэн байх шаардлагагүй шүү дээ. Наадах чинь нэг нь овоо удаан шатна” гэж засварчин хэлэв. Ингээд “хорт хавдар” гэгч хүн төрөлхтнийг айдаст автуулсан аймшигт өвчнийг ердөө л 50-хан төгрөгөөр худалдан авч болохоо мэдэв. Ядарсан иргэд ч энэ 50 төгрөгийн дугуйнаас ихэвчлэн авдаг гэнэ. Заримдаа портер хөлөглөсөн хүмүүс ирээд дугуйнуудыг бөөнд нь авчихаад явдаг гэлээ. “Танайх энэ дугуйгаа жижиглэж, хэрчээд өгөхгүй биз. Гал түлэхэд тэр нь амар байх” гэтэл “Манайд тийм үйлчилгээ байхгүй. Уг нь жижиглээд түлш болгож өгдөг газар байдаг л юм гэнэ лээ. Би сайн мэдэхгүй” гэж тэр ах хариулсан. Ингээд тааралдсан дугуй засварын газруудаас хэрэндээ л асууж шалгаалаа. Бүгд л хаягдал дугуйгаа зардаг болж таарлаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн хямдхан. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгөөр хоёр дугуй авчихад жижигхэн гэрийг өдөртөө дулаахан байлгачихдаг бололтой. Ингээд бодохоор ганц удаа хийх атга нүүрсээ 3000 төгрөгөөр авах уу, эсвэл 100 төгрөгөөр хоёр дугуй аваад өдөржин дулаан байх уу гэдэг асуултын хариулт тун тодорхой юм. Хоолны мөнгөгүй ядуу иргэд хөлдөж үхэх үү, хордож үхэх үү гэсэн хоёрхон сонголттой амьдардаг нь энэ. Гэвч зөвхөн тэр хүмүүс л хордоод байгаа хэрэг биш билээ. Хаягдал дугуй шатааж дулаацаж байгаа мянга мянган айлын яндангаас гарч байгаа хорт агаараар та ч, би ч амьсгалж байгаа юм. 25 дугуйгаа ширхэгийг нь 200 төгрөгөөр надад зарах гэсэн залуу ердөө л 5000 төгрөгийн наймаа хийнэ гэсэн үг. Тэр залууд 5000 төгрөг нь ганц удаагийн хоолны мөнгө. Харин 25 ширхэг хаягдал дугуй нь хэдэн хүнийг өвчлүүлж, хэдэн амьдралыг бөхөөхийг таахын аргагүй. Засварчин залуу 25 дугуйгаа хогийн цэгт зүгээр аваачаад хаячихсан ч тэр дугуйнууд түлш болох нь гарцаагүй. Эс бөгөөд 150 жилийн туршид байгальд шингэдэггүй аюултай хаягдал хэвээр л үлдэнэ. Тэгэхээр бид зөв гарцыг асуудлын бүр эхнээс нь эхэлж хайх ёстой юм. Хаягдал дугуйг бусдад зарж байгааг нь ч тэр, зуухандаа хийгээд шатааж байгааг нь ч тэр хянадаг тогтолцоог бий болгохоос гадна өдөрт хэдэн мянгаараа жагсаалтаас гарч байгаа хар резиний тоог цөөрүүлж, импортыг чангатгах нь гарц юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ асуудлыг дэвшүүлж, үргэлжлүүлэн нийтлэх болно.
https://ikon.mn/n/120
1200
Дөрвөн хүнд дипломат дээд цол хүртээв
ikon.mn
07/06/2017 16:32:00
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд өнөөдөр дипломат дээд цол хүртээв. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг: Гадаад хэргийн сайд асан Шүхэрийн Алтангэрэл, ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын зөвлөх Тогтохбаярын Батбаатар нар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг: МГИМО ассоциацын удирдах зөвлөлийн гишүүн Жамбалжамцын Од, Монгол Улсаас Швейцарийн холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ваанчигийн Пүрэвдорж нарт тус тус олголоо. Цолны үнэмлэх, энгэрийн тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв.
https://ikon.mn/n/1200
1201
Үндсэн хуулийн Цэц магадлал гаргалаа
ikon.mn
07/06/2017 16:37:00
Үндсэн хуулийн цэц дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Хуралдаанаар асуудлыг хянан хэлэлцэх явцад уг маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй болох нь тогтоогдлоо. Харин 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу цагдаагийн комиссар цолтой ажиллаж байсан хүмүүст Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн хурандаа цол олгохоор шийдвэрлэсэн боловч уг асуудлын эрх зүйн үр дагаврыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ. Тиймээс дээрх эрх зүйн хийдлийг арилгах талаар мэдээлэл гаргагч нар хууль тогтоох байгууллагад хандах эрх нь нээлттэй болохыг Үндсэн хуулийн цэцээс гаргасан магадлалд дурьдсан байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
https://ikon.mn/n/1201
1202
Уурхайн нурангид гурван хүн амиа алджээ
С.Бадрал, iKon.mn
07/06/2017 16:51:00
Өвөрхангай аймагт уурхайн осол гарч гурван хүн амиа алдсан харамсалтай осол гарчээ. Энэ талаар "Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан тухай дуудлага 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 05:02 цагт /05:10 цагт/ Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Одоогоор дөрвөн хүнийг амьд, гурван хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байна. Тухайн үед уг ослын газар хэдэн хүн байсныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байна" гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/1202
1203
“Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх” хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо
А.Төгөлдөр, iKon.mn
07/06/2017 17:09:00
Гэрэл зургийг mpa.mn “Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр унадаг дугуйн зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж нөхцөл бүрдэнэ. Зөвхөн нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр гэдгээрээ онцлогтой. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хот суурин газрууд болон хот хоорондын авто замын дагуу унадаг дугуйн замыг барьж байгуулах, түүнийг төлөвлөх, унадаг дугуйн замын сүлжээг бий болгох юм. Тус хөтөлбөр нь судалгааны ажлаа дуусч боловсруулалтын шатандаа явж буй бөгөөд ирэх 2018 оны 1-р сараас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жил Зам, тээврийн хөгжлийн яамнаас унадаг дугуй тээврийн хэрэгсэлд тооцогддог тул авто машинтай адил дугуйны зогсоолтой байх санаачлага гаргаад яамныхаа гадаа дугуйн зогсоол байгуулсан байна. Энэ санал санаачлагын хүрээнд төмөр замын авто вокзал, Улсын их дэлгүүр, төв талбай зэрэг газрууд дугуйн зогсоолтой болсон. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, томоохон үйлчилгээний байгууллагуудыг гаднаа унадаг дугуйн зогсоолтой болгох, ажилчдынхаа дугуйгаар зорчиж ирэх боломж нөхцөлийг дэмжих талаар нэгдсэн уриалга гаргах аж. Эх сурвалж: Зам тээвэр, хөгжлийн яам
https://ikon.mn/n/1203
1205
ХасБанкны удирдлагууд дэмжигч багуудынхаа аваргуудыг хүлээн авч уулзаж, амжилтыг нь урамшуулалаа
СУРТАЛЧИЛГАА
07/06/2017 17:26:00
Өнөөдөр ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болд, Ерөнхий захирал Г.Амартүвшин нар Монголын сагсан бөмбөгийн холбооны "Ниссан" дээд лигийн аваргаар шалгарсан "СБЛ Хасын хүлэгүүд" багийн тамирчид, дасгалжуулагч нарыг болон 2017 оны дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцож, 26 жилийн дараа МУ-ын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон ХacБанк дугуйн клубын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргээд, цаашдынх нь уралдаан тэмцээнд илүү их амжилтыг хүсэн аваргууддаа урамшуулалаа. Мөн энэ үеэр Хасын Хүлэгүүд багийнхан аваргын Алтан цомоо, медалийн хамт банкны удирдлагуудад гардуулснаас гадна ХасБанк дугуйн клубын хамт олон дугуйн өмсгөлөө бэлэглэлээ. Анх 2004 онд ХасБанк Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Монгол Улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүн дотроос багийн спортыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийг байгуулан тасралтгүй 13 дах жилдээ дэмжиж ажиллаж байна. Энэ онд Хасын хүлэгүүд баг Монголын Сагсан Бөмбөгийн холбооны дээд лигийн аваргаар шалгарснаас гадна нийт 5 удаагийн лигийн аварга болж, үнэмлэхүй амжилтыг тогтоогоод байна. Мөн ХасБанк 2016 оноос дугуйн спортыг дэмжиж, МУГТ Ж.Өлзий-Орших дасгалжуулагчтай мэргэжлийн дугуйн ХасБанк дугуйн клубыг байгуулсан. ХасБанк дугуйн клубынхэн гадаад, дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож, улс эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсган, Монголын дугуйн спортоос Ази тивийн анхны аварга /Б.Марал-Эрдэнэ/, Оюутны дэлхийн аваргын мөнгөн медаль /Б.Марал-Эрдэнэ/, Азийн шилдэг дугуйчин /Э.Мөнхтулга/ төрсөн зэрэг бахдам сайхан амжилтуудыг гаргаад байна. "СБЛ Хасын хүлэгүүд", ХасБанк дугуйн клубын нийт тамирчдадаа цааш цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилтыг хүсье! Амьдралд – Ашид хамтдаа.
https://ikon.mn/n/1205
1207
Энэ сарын 6-9-нд архи согтууруулах ундаа худалдахгүй
ikon.mn
07/06/2017 17:39:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов. Түүнчлэн 2017 оны долоодугаар сарын 6-ны 00:00 цагаас мөн сарын 9-ний өдрийн 00.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/1207
1208
ФОТО: УИХ-ын ХАВРЫН чуулганы хаалт
ikon.mn
07/06/2017 17:57:00
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталж УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөлөө. УИХ-ын чуулганы хаалтаас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/1208
1209
Сүү ХК Олон улсын санхүүгийн корпорациас авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа
СУРТАЛЧИЛГАА
07/06/2017 17:53:00
Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) нь эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох, хувийн хэвшлийн компаниудад хөрөнгө оруулалт хийх замаар гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх зорилготой, Дэлхийн банкны харъяа байгууллага билээ. Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2011 онд 6 сая ам.долларын зээлийг Олон Улсын Санхүүгийн Корпораци болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан аж. Энэхүү зээлийг 2019 он хүртэл төлж барагдуулах гэрээтэй байсныг хугацаанаас нь өмнө амжилттай хааж, гэрээний үүргүүдээс чөлөөлөгдөж байна. Ийнхүү өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацид талархал илэрхийлэн, дурсгалын зүйл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Сүү ХК хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн бодлогынхоо хүрээнд эхний ээлжинд 2016 онд нэгж хувьцаагаа 1000 хувааж байсан бол өнгөрсөн сард “Сүү бонд”-ыг амжилттай арилжаалсан билээ. ОУСК-иас авсан ам.долларын зээлийн үр дүнд, зээл авахын өмнөх үе буюу 2010 оны үзүүлэлтүүдийг 2016 оныхтой харьцуулснаар, борлуулалтын орлого мөнгөн дүнгээр 108 хувь өссөн үзүүлэлттэй байна. Ажилчдын тоо 296-аас 357 болж 21 хувь өссөн ба орон нутагт салбар үйлдвэрийн тоо 2-оор нэмэгджээ. Компанийн үнэлгээ 8 тэрбум төгрөгөөс 46 тэрбум болж өссөн. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи болох тетрапак асептик шугамыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сүү ариутган савлах шугамыг шинэчлэн, элекстер савлагаатай сүү, тарагны үйлдвэрлэлийг автоматжуулах, Орхон аймагт салбар үйлдвэрээ нээх, бүрэн автоматжуулсан эрчимжсэн МАА-н цогцолбор фермийг ашиглалтад оруулах зэргээр томоохон хөрөнгө оруулалт, шинэчлэлүүдийг хийн ажиллаж байна.
https://ikon.mn/n/1209
120b
ИНФОГРАФИК: Оюу толгойн ханган нийлүүлэгчдэд зориулсан авлага барьцаалсан зээл
Б.Наран
07/06/2017 18:52:00
Зураг дээр нэг дарж томоор, хоёр дарж илүү томоор үзэх боломжтой.
https://ikon.mn/n/120b
120c
Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан эхний иргэн орон сууцны түлхүүрээ авлаа
ikon.mn
07/06/2017 19:57:00
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа юм. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал нь урьдчилгаа төлбөр байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон билээ. Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдаж, шаардлага хангасан анхны иргэн орон сууцны түлхүүрээ хотын даргаас өнөөдөр гардан авлаа. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Одончимэг өмнө нь урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөх боломжгүйгээс орон сууцанд хамрагдаж чаддаггүй байснаа ярьж байсан юм. Тэрбээр “Өнөөдөр маш их баярлаж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулагдсан талаар сонсоод өргөдлөө өгч бүртгүүлсэн. Энэ бол үнэхээр цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Гэр хороололд амьдардаг бид бүгд тохилог орон сууцанд орохыг хүссэн ч мөнгө хуримтлуулж чадаагүй учраас ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй байсан. Одоо бол газраа санд нийлүүлээд урьдчилгаа төлбөрөө төлүүлэх болсонд маш их баярлаж байна. Би “Шинэ өргөө” хотхонд байр авсан. Өнөөдөр түлхүүрээ авлаа. Хотын дарга, удирдлагуудад маш их баярлалаа” хэмээв. “Хотын утааг бид зөвхөн өвөл биш жилийн 4 улиралд ярьж, анхаарах хэрэгтэй. Утааг багасгах гол ажил нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Гэр хорооллыг хөгжүүлэх санг байгуулснаас хойш 2,000 гаруй иргэн хандсан байна. Бид үүнийг судлаад, банкуудтайгаа хамтран шийдэх болно” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа. Нийслэл хотод эзэндээ очиход бэлэн болсон ч иргэд худалдан авах боломжгүйгээс борлуулагдаагүй байр олон бий. Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулагдаж, иргэд урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр орон сууц худалдан авах боломжтой болсон нь барилгын зах зээл, барилгын компаниудыг ч давхар дэмжсэн ажил болж байгааг барилгын салбарынхан хэлж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдах хүсэлтэй иргэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хандан, өргөдлөө өгөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/120c
120d
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын МЭДЭГДЭЛ
ikon.mn
07/07/2017 08:20:00
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар өчигдөр мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна. Тэрээр, “Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдран суугаа элэг нэгт Монгол түмнийхээ амар амгаланг эрэн мэндчилье. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд ард түмнийхээ аж амьдралыг сайжруулах, эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх бодлогын хүрээнд тодорхой бодлого шийдвэрүүдийг гаргаж УИХ-аар батлуулан ажиллаж байна. Манай Засгийн газар улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө өвчтөнөөр бол сэхээний тасагт амьсгалын аппараттай дусал залгуулаад хэвтэж байна гэж тодорхойлсон. Тангараг өргөсөн эмч хүн өвчтөний амь насыг аврах үүрэгтэй байдаг бол манай Засгийн газарт ард түмэн, эдийн засгаа аврах, сэргээх үүргийг ард түмэн өгсөн. Тангараг өргөсөн эмч хүнд алдаа гаргах эрх байдаггүйтэй адил манай Засгийн газарт тийм эрх байхгүй. Хүүхдийн мөнгө олгох замаар эдийн засгийн өсөлтийг ард түмэн хүртэх ёстой гэсэн бидний гаргасан шийдвэрийг улс төр болгон ашиглаж байгаад харамсаж байна. Хэрэв бид улс төр болгох байсан бол зургаадугаар сарын 26-наас өмнө шийдвэр гаргах байсан. Тэгэхдээ бидний ажлын үр дүн 2017 оны эхний хагас жилийн статистик мэдээгээр эдийн засагт тодорхой өсөлт гарч 4.2%, төсвийн орлого өмнөх оныхоос 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн учраас манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргалаа. Бид алдах эрхгүй гэдгийг дахин хэлье. Тийм учраас бид бодит эдийн засгийн өсөлт дээрээ тулгуурласан шийдвэрийг гаргасан. Үндэснийхээ их баяр наадмын өмнө үр хүүхдээрээ дамжуулж эдийн засгийн өсөлтийн хувийг айл өрх болгондоо хүртээж байна. Банк санхүүгийнхэн маань хүүхдийн мөнгөний санхүүжилтийг хүүхэд бүрийн дансанд оруулахаар уртасгасан цагаар ажиллаж байна. Иргэдээс маань ч ийм хүсэлт зөвхөн Засгийн газарт ч биш арилжааны банкуудад ч ирсэн байна. Бид нөхөж өгч байгаа учраас нийтдээ 3,4 сая ширхэг гүйлгээ хийгдэж байна. Маргааш 12:00 цаг гэхэд бүх хүүхдийн дансанд орсон байх болно. Мөн бид Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгож хэрэгжүүлснийг шүүх буруутгасан шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл бид Засгийн газрын тогтоол гаргаж энэ асуудлыг шийдэх шийдвэрийг гаргасан. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ 49 хувийг төрдөө авч хувьцаат компани болгож ард иргэддээ хувь эзэмшүүлнэ. Ийм зорилтыг бид Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Цаашид Улс орны минь байгалийн баялаг бол бидний өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн хишиг, үүнийг бүх Монголчууд хүртэх ёстой. Тийм учраас бид Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт стратегийн ач холбогдол бүхий орд газруудын хувьцааг ард түмэндээ эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Энэ заалт бол хэн нэгний өмч биш Монголын Засгийн газрын хийх ажил гэдгийг та бүхэндээ хэлье. Зарим хүмүүс төрийг муу менежер гэж ярьдаг, тэгвэл сайн зохион байгуулж чадвал сайн менежер байж чаддаг жишээг бид Таван Толгой компани дээр харуулж байгаа. Монголд зарагдаж байгаа бүх нүүрснээс хувийн хэвшлийн зарж байгаа үнээс өндөр үнээр Таван Толгой компани зарж чадаж байна. Энэ бол гуравдагч зуучлагчгүйгээр хамгийн өндөр үнийн санал өгсөн худалдан авагчид борлуулж байгаа учраас Таван Толгой компани Чалко компанийн өрийг дарж, хагас жилийн дотор улсад 150 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, 250 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан. Энэ жил бидний сайн мэддэг 1,072 хувьцаанд ногдол ашиг олох боломж бүрдээд байгааг би чуулганы хуралдаанд хэлж байсан. Цаашид бид Засгийн газрынхаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу бүх стратегийн орд газраасаа Монгол иргэн бүр хувь хишиг хүртдэг боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллах болно. Төр нь түвшин, түмэн олон нь амгалан байх болтугай” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/120d
120e
"Мазаалай" хиймэл дагуул өнөөдөр тойрог замдаа орно
А.Үлэмж, iKon.mn
07/07/2017 08:34:00
Монгол Улсын анхны хиймэл дагуул болох "Мазаалай" нь өнөөдөр ОУСС-аас задгай сансарт чөлөөлөгдөж, тойрог замдаа орж, үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Энэхүү хиймэл дагуулыг МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээсэн юм. “Мазаалай” хиймэл дагуулыг АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс 2017 оны зургаадугаар сарын 3-ны өдөр “Falcon 9” пуужингаар сансарт хөөргөсөн юм. Өнөөдөр хиймэл дагуул задгай сансарт үндсэн үүргээ биелүүлэх түүхэн мөч ирээд байна. “Мазаалай” хиймэл дагуулыг олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хийсэн бөгөөд энэ нь Японы Кюүюшүгийн технологийн институт дээр хэрэгжиж буй төсөл юм.
https://ikon.mn/n/120e
120f
Нийслэлд сонгогчдын нэрийн жагсаалтад 907,162 сонгогч бүртгэгджээ
С.Бадрал, iKon.mn
07/07/2017 08:50:00
Нийслэлийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байгаа аж. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байгаа аж. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Энэ удаагийн санал хураалтад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 907,162 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс “Түр хасав” тэмдэглэгээтэй 29,904 сонгогч байна. Дахин санал хураалт энэ долоодугаар сарын 7-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт 4,317 иргэн ирүүлж, өнөөдөр /өчигдөр/ өглөөний 08:00-20:00 цагийн хооронд саналыг нь авч байна. Зарим байгууллага сонгогчдыг санал өгүүлэхийн тулд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргээр уриалга гаргаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70.1-д зааснаар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчийн саналыг татах зорилгоор бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгөөр үзүүлэх зэргийг хориглосон байдаг. Сонгуулийн талаарх зөрчил, аливаа гомдол саналыг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллагад хандан шийдүүлэх бүрэн эрх нь иргэдэд нээлттэй байгаа” гэлээ.
https://ikon.mn/n/120f
120g
Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна
С.Бадрал, iKon.mn
07/07/2017 09:38:00
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний Их баяр наадам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэнэ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний газруудын галын аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, Баяр наадмын үеэр ёслолын буудлага үйлдэх газарт аюулгүй байдлыг хангах, Иргэдийг голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн аврах анги 105-ын завьт эргүүл сэрэмжлүүлэг эргүүлээр тус тус ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/120g
120h
“PLAYTIME 2017” наадмын хөтөлбөр
С.Бадрал, iKon.mn
07/07/2017 09:39:00
“PLAYTIME 2017” Олон улсын Амьд Хөгжмийн Наадам 7-р сарын 14, 15, 16-нд цэвэр агаар, инээмсэглэл, амьд хөгжим, цогц шийдэл уриатайгаар 16 дахь жилдээ Монгол шилтгээнд болно. Наадмын олон улсын онцлог хөтөлбөрт: Дэлхийд нэртэй Японы “The Fin”, “The You”, “Churashima Navigator”, Швейцарийн “One Sentence.Supervisor” зэрэг инди рок элетроник хөгжмийн 6 хамтлагийн 32 уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирж наадмын хөгжмийн өнгө аясыг тодорхойлно. Мөн наадмын хүрээнд Монголын рок хөгжмийн домог болсон “Харанга” хамтлагын 30 жилийн ойг тэмдэглэхийн сацуу, “The Lemons”,“Mohanik”, “Nisvanis”, “Magnolian” зэрэг Монголын нэр хүндтэй 11 хамтлаг уран бүтээлээ хүргэнэ. Мөн наадмыг санаачлагч, захирал Ц. Нацагдорж, “Плейтайм наадмын чухал хэсэг бол залуу хамтлаг дуучдын шинэ хөгжмийг дэмжих замаар Монголын инди, рок, амьд хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулах” зорилготой Шинэ Давалгаа тайзаар Bazo, Even Tide зэрэг нийт 11 хамтлаг, нийлээд Монголын 21 гаруй хамтлагын 100 гаруй залуу уран бүтээлчид 3 өдрийн турш энэхүү хөгжмийн баярыг наадмын үзэгчидтэйгээ хамтран тэмдэглэнэ. Энэ жил Герман болон БНХАУ-д уран бүтээлээ хүргэж ирсэн The Majesti Label студын DJ Билгүүдэй, Монголын шилдэг 25 DJ-н хамт Нааглихац электрон тайз агуулгыг хөгжим болон орон зайн хувьд шинэлэг, онцлог содон байхаар удирдан, найруулж байна. Мөн энэ жилийн наадмын хөтөлбөрийн онцлогоор Францын нэрт дуучин Эдит Пиафын алдарт “La vie en rose” дууны нэрээр овоглосон акустик, жазз хөгжмийн тайз шинээр нэмэгдэж, намуухан, романтик орчин, хөгжим, stand up comedy, хөгжилтэй тоглоом, кино зэргийг сонгодог хүмүүст олон төрлийн гэнэтийн, сонирхолтой бэлгийг барихаар ажиллаж байна. Мөн тус наадам “REPLAY MARKET” гар урлалын хотхоноор дамжуулан залуу уран бүтээлчдэд бүтээлээ сурталчлах боломж олгохоос гадна энэ жилийн наадмын онцлох орчин үеийн бүтээлээр дэлхийд данстай зураач М.Эрдэнэбаярын УЛААН МОРЬ орчин үеийн уран баримлын бүтээлийг сонгон танилцуулж байгаагараа онцлогтой. Наадмын хүрээнд Монгол, Солонгос, Япон, Зүүн Ази болон Турк зэрэг олон улсын хоолны соёлыг 20 гаруй мэргэжлийн байгууллагууд сурталчилахаас гадна зочдын хэрэгцээ, тав тухыг хангах зорилготой харилцаа холбоо, мэдээлэл технологи, хаягжилт, банк санхүү, болон бусад үйлчилгээний ЦОГЦ шийдлийг 55 гаруй байгууллагатай хамтран бий болгон ажиллаж байна. Мөн наадмын үеэр хотын иргэд, залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, ногоон хөгжлийг дэмжих зорилготой ХОГГҮЙ PLAYTIME 2017 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Наадмын түүх Playtime наадам нь Монгол улсад 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ урсгал, түүний тѳлѳѳлѳл болсон гадаад дотоодын хамтлаг, дуучдын бүтээлийг түгээх онцгой талбар болон жилээс жилд утга агуулга, уран бүтээлчдийн ур чадвар, цар хүрээ, зохион байгуулалтын хувьд тогтворжин хөгжиж ирсэн онцлогтой. The Lemons, Нисванис, Батчулуун зэрэг олны танил болсон хамтлаг уран бүтээлчид тус наадамд оролцож ирсэн уламжлалтайгаас гадна Magnolium, The Colors, зэрэг залуу хамтлагууд энэхүү наадмаар эхлэн, олонд танигдаж, нэрд гарч байсан түүхтэй. Тус наадамд 2002 оноос хойш давхардсан тоогоор нийт 500 гаруй хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ хүргэж байснаас гадна, 2014 оноос АНУ, Их Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Швед, Польш, Франц, БНХАУ-ын ѲМӨЗУ-ын уран бүтээлчдийг наадамдаа оролцуулж, цар хүрээгээ олон улсын тодотголтой болгон нэмсэн түүхтэй. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Шведийн The Radio Dept., Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан болно. 2014 оноос Playtime наадмыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын ивээл дор, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 3 жилд давхардсан тоогоор төр, хувийн хэвшил, ТББ болон хэвлэл мэдээллийн салбарын 60 гаруй байгууллагатай үр бүтээлтэй, тогтвортой түншлэлийг бий болгон хамтран ажиллаж иржээ.
https://ikon.mn/n/120h
120i
Ангела Меркелийн хариуг Польшийн тэргүүн хатагтай өгч, Трампыг эвгүй байдалд оруулав
Р.Төмөр, ikon.mn
07/07/2017 09:44:00
Энэ оны эхээр Цагаан ордонд Германы канцлерь Ангела Меркелийг хүлээн авч уулахдаа Дональд Трамп гар барих санаачилгыг нь хараагүй мэт өнгөрөөж, канцлерийг эвгүй байдалд оруулж байв. Тэгвэл энэ үйлдлийнх нь хариуг өөр нэг Европ хатагтай АНУ-ын ерөнхийлөгчид өгч чаджээ. Өчигдөр Варшавт айлчилж байгаа Трампын гар барих оролдлогыг Польшийн тэргүүн хатагтай Агата Корнхаузер Дуда үл хэрэгсэн Меланиатай түрүүлж гар барьсан байна. Дараа нь тэргүүн хатагтай Трамп руу эргэж гар барьжээ. Ер нь Дональд Трамп ерөнхийлөгчийн суудалд сууснаасаа хойш гар барилттай холбоотой хэд хэдэн дуулиан дэгдээгээд байна. Тэр Меркельтэй гар барилгүй өнгөрч байснаас гадна Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэн нь чанга атгахаа үзэн өрсөлдөж байсан. Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нартай гар барилцсан тохиолдлууд нь хэвийн бишд тооцогдож дуулиан дэгдээж байжээ. Эх сурвалж: Time.Com
https://ikon.mn/n/120i
120j
ВИДЕО: Ким Жон Ун аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчсөн нь
Р.Төмөр, ikon.mn
07/07/2017 10:09:00
Долдугаар сарын 4-нд Хойд Солонгос шинэ төрлийн пуужин туршсан нь дэлхий нийтийг цочроосон билээ. Тэгвэл саяхан бас нэг цочмоор дүрс бичлэг интернэтэд тарсан байна. Уг дүрс бичлэгт харвахаар бэлдэж байгаа алсын тусгалын баллистик пуужингийн дэргэд Хойд Солонгосын их удирдагч Ким Жон Ун тамхи татан алхалж байгаа нь харагджээ. Эндээс харвал тус улсын армийнхан аюулгүй ажиллагааны хатуу дүрмээ зөрчихийг их удирдагчдаа зөвшөөрдөг бололтой. Энэхүү пyужин нь шингэн түлшээр ажилладаг нь маш эрсдэлтэйд тооцогддог. Ямар ч хатуу хяналттай ажиллахад шингэн түлшний эрсдлийг өндөр гэж үздэг юм. 1980 онд АНУ-ын Titan II шингэн түлштэй пуужин ердөө нэг суурь нь бага зэрэг зөрснөөс болж түлш нь гадагш алдагдан дэлбэрч байсан гэнэ. Өнөөдөр Америкт дан хатуу түлштэй пуужингийн хөдөлгүүрийг ашигладаг. Тиймээс Ким Жон Уны үйлдэл нь маш аюултайд тооцогдож байна. Diplomat сэтгүүлийн эрхлэгч Анкит Пандагийн анх олж тараасан дүрс бичлэгийг эндээс үзнэ үү: Kim Jong-un just casually strolling around while the Hwasong-14 ICBM is erected is quite something. (Wouldn't want a VIP that close.) pic.twitter.com/a3FDIenZYU — Ankit Panda (@nktpnd) July 5, 2017 Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/120j
120k
Сонгогчид ХАРИУЦЛАГА хүлээлгэх долоон үндэслэл
А.Төгөлдөр, iKon.mn
07/07/2017 10:21:00
Гэрэл зургийг mpa.mn -Сонгогчдын боловсролд- Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлжээ. Тухайлбал, сонгогчид дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд: Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох; Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах; Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх; Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах; Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах. Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ. Эх сурвалж: СЕХ
https://ikon.mn/n/120k
120l
Сонгуулийн Ерөнхий Хорооноос ИРЦИЙН мэдээлэл өгнө
С.Бадрал, iKon.mn
07/07/2017 10:36:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгэн 13:00, 18:00, 23:00 цагт олон нийтэд мэдээлэх юм. Дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд хоёр нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулах аж. https://ikon.mn/election/20172 хуудаснаас та сонгуультай холбоотой багц мэдээллийг авах боломжтой бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн сонгогчдын ирцийн дүнг Сонгуулийн Ерөнхий Хорооны албан ёсны мэдээллээр тухайн цаг бүрт газрын зураг дээр нарийвчлан харуулах юм.
https://ikon.mn/n/120l
120m
Домогт нисгэгч Амелиа Эрхартын үхлийн тухай шинэ баримт дэлгэгдлээ
Р.Төмөр, ikon.mn
07/07/2017 10:43:00
Атлантын далайг нисэх онгоцоор туулсан дэлхийн анхны эмэгтэй нисгэгч болсныхоо дараа Амелиа Эрхарт дэлхийг тойрохоор нисээд сураггүй алга болсон юм. 80 жилийн өмнө болсон энэ хэргээс хойш түүний үхлийн нууц тайлагдаагүй өнөөг хүрчээ. Тэгвэл саяхан History сувгийнхан АНУ-ын үндэсний архивын газраас олсон нэгэн гэрэл зураг дээр үндэслэн “Amelia Earhart: The Lost Evidence” нэртэй баримтат нэвтрүүлэг гаргаж, домогт нисгэгчийн үхлийн талаар шинэ таамаг дэвшүүлжээ. Маршаллын арлууд дээр авсан гэх энэхүү гэрэл зураг дээр далайн эргийн тавцан дээр сууж байгаа эмэгтэйг Эрхарт, ойролцоо зогсож байгаа эрэгтэйг түүний штурман Фрэд Нун гэж судлаачид тогтоосон байна. Эрхарт дэлхийг тойрох нислэгээ 1937 оны долдугаар сард эхэлж байв. Онгоц нь ямар ч улс мөргүй алга болсны дараа 1939 онд Эрхарт, Нун нарыг нас барсан гэж зарласан юм. Харин энэхүү гэрэл зураг олдсоноор Эрхартын онгоц Номхон далайн дунд хэсэгт осолдсон гэх шинэ таамаг гарахад хүргэжээ. Мөн зураг дээр цаана нь Эрхартын осолдсон онгоцыг хөлөг онгоц чирч яваа дүрс үлдсэн байна. Тухайн үед Маршаллын арлууд нь Японд эзлэгдээд байв. Тиймээс Эрхарт, Нун нарыг Япончуудад олзлогдсон гэж судлаачид дүгнэжээ. Мөн тэднийг хоригдож байхдаа амиа алдсан гэж үзсэн байна. Энэхүү мэдээллийн дараа Японы эрх баригчид Эрхарт хоригдож байсан тухай түүхэн баримт тэдэнд байхгүй гэж мэдэгджээ. History сувгийн гүйцэтгэх продюсер Гэри Тарпинян “Японы Кошу хөлөг тэднийг Сайпанд (Маршаллын арлууд) хүргэж, Япончуудын хорионд байхдаа амиа алдсан гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/120m
120n
Өрөөсгөл хүр эрвээхийтэй ингэж тэмцээрэй
ikon.mn
07/07/2017 10:58:00
Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэр Тахилт, Баянголын ам, Толгойтын Баруун салаа, Зүүн салаа, зуслангийн чиглэлд Яргайт, Шадивлан, Зуунмод, Согоот, Баянбулаг, Хуурай мухар, Майхан толгой, Шаргаморьт, Санзай, Хандгайт, Их бага Баян, Халзан даваа болон Хараацай, Дружба, Ундраа хүүхдийн зуслан орчимд өрөөсгөл хүр эрвээхийн 654 кг өндгийг булж устгажээ. Тэмцлийн ажилд олон улсад түгээмэл хэрэглэгддэг агротехник, механик, биологи, микробиологийн гэсэн үндсэн аргуудыг хослуулан хэрэглэж байгаа юм. Мөн хортон шавьжийн өндгийг түүж устгах ажлын явцад голомтот талбай дахь багц өндөгний болон багц дахь өндөгний тоо нягтшилыг судалж үзэхэд эрвээхийн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байгаа аж. Хэт халалт, хуурай гандуу байдал нь хортон өсөх бас нэгэн шалтгаан болдог бөгөөд өндөглөх үедээ гэрэлд татагддаг тул хот, суурин газарт илүүтэй ажиглагддаг байна. Тиймээс Нийслэлийн ногоон бүсийн ойд түгээмэл тархаад буй өрөөсгөл хүр эрвээхийн талаарх мэдээлэл болон түүнтэй тэмцэх зөвлөмжийг хүргэж байна. Онцлог шинж Өрөөсгөл хүр эрвээхий нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхий гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавьж юм. Хүрэнцэр тавдугаар сарын сүүлчээс зургаадугаар сард маш идэвхтэй хооллоно. Долоодугаар сарын сүүлчээр хүүхэлдэйд шилжиж мөн сарын сүүлч, 8-р сард эрвээхий нисэж эхэлнэ. Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр өндгөө хад асга, уулын энгэрт, элбэгшсэн үедээ байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахаад өөрөө үхдэг. Гэрэлд дуртай, шөнийн идэвхтэй (22:00-02:00), нүүдэллэх хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг. Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх эрсдэлтэй. Хүрэнцрийн үе шатандаа мод, бутны навч шилмүүсээр хооллож ойн санд хөнөөл учруулдаг. Урьдчилан сэргийлэлт Идэвхтэй цагуудад нь тагт, цонхоо хаах Тагт, цонхондоо хамгаалалтын тор хийх Өндөг шахах боломжтой газруудыг шалгаж байх Өндөглөсөн газруудыг цэвэрлэх Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх Устгах арга Мэргэжлийн байгууллагууд өндөглөх үед нь механик буюу гараар түүж, хүрэнцэр үед нь авиа химийн болон микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхий үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан устгана Гэрийн нөхцөлд өндгийг хусаж тухайн газрыг угаалгын нунтаг ариутгагчаар цэвэрлэх, модон дээрх хүрэнцрийг доргиож унагах эсвэл түүж авах аргаар устгах бол ихээр цугласан эрвээхийг 20-30 см ухсан нүхэнд булж устгана. Ингэхдээ бээлий, амны хаалт, нүдний шил хэрэглэх шаардлагатай. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг 9,300 га талбайд хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 4,000 га талбайд устгал хийжээ. Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
https://ikon.mn/n/120n