id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
111n
Бурхан Багшийн Их Дүйчин өдрөөр сүрт жагсаал болно
ikon.mn
06/07/2017 10:47:00
Бурхан Багшийн Их Дүйчин өдөр зургаадугаар сарын 9-ний Баасан гаригт тохиож буй. Энэ өдөр "Сэтгэл ариусахуй" уриатай ёслолын сүрт жагсаал, шашин ёслолын үйл ажиллагаа болох юм байна. Сүрт жагсаалд Улаанбаатар хотын бүх сүм хийдийн төлөөлөл, Бурханы шашны ТББ болон сүсэгтэн олныг хамруулах аж. “СЭТГЭЛ АРИУСАХУЙ” СҮРТ ЖАГСААЛЫН ХӨТӨЛБӨР СОЖИН САХИЛ 05.00-06.00- Гунгаачойлин, Идга чойнзинлин дацан-“Таны буянд даган баясъя” төв ТАХИЛ ӨРГӨХ 06.00 - 19.00 өдрийн турш Жавзандамба хутагт төв МАРШРУТ Гандан-Сүхбаатарын талбай 16.30-18.30- зам чөлөөлөх цаг Гандангаас хөдлөх Түр хөтөлбөр-Номин их дэлгүүрийн өмнө Жагсаал Сүхбаатарын талбайд хүрэх СЭТГЭЛ АРИУСАХУЙ ТӨВ ТАЛБАЙН АРГА ХЭМЖЭЭ Сүхбаатарын талбайд зохион байгуулах арга хэмжээ 18:00-18.05 Хөтлөгч Нээлт 18:05-18:10 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц үг хэлнэ. 18:10-18:15 НЗДарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлнэ 18:15-18:25 Мандал өргөх ёслол, Монгол уншлага, Гандан хийдийн лам хуврагууд /Итгэл, Ганданлхавжаа, Мандал, Жинлавчогзол/ 18:25-18:30 Чингисийн сан 18:30-18:40 Морин хуурын чуулга 18:40-18:45 Уртын дууч Г.Бямбасүрэн -Уяхан замба тивийн наран, 18:45-19:05 Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав- Далай багшийн мэндчилгээ, Бурхан багшийн намтар 19:05-19:15 Дуучин Т. Дэлгэрмөрөн Янжинлхамын дуулал, Наян булаг, УДБЭЧ бүжиг 19:15-19:25 Увертура хамтлаг 19:25-19:30 Жонон Ханчэн гэгээн уриалга, сургааль 19:30-19:40 Дуучин К.Номинжин Бурхан багш, 19:40-20:00 Төрийн Соёрхолт Найруулагч Н. Наранбаатар “Бурхан Багшийн ариун дагшин газар” лекц, илтгэл 20:00-20:20 Д.Нямсамбуу гавж “Сэтгэл ариусахуй” лекц,-Бясалгал Флаш Моб /Зааврын дагуу 20 минут/ Соёмбо хэлбэртэй 20.20-20:25 Дуучин Чингэс 20:25-20:35 Жонон хамтлаг 20:35-20:40 Хаалтын үг Гандантэгчэнлин хийдийн ОНХА лам Ж.Одгарьд.
https://ikon.mn/n/111n
111o
Дэлхийн бөмбөрцгийн хаана АЮУЛ их байна вэ?
Р.Төмөр, ikon.mn
06/07/2017 10:51:00
Аюулгүй байдлын эксперт Роберт Мугга, Карнеги Меллоны их сургуулийн судлаачид хамтран “Earth TimeLapse” хэмээх интерактив платформ бүтээсэн нь хүн төрөлхтний гол аюул занал дэлхийн хаана хамгийн их идэвхтэй байгааг харуулах зорилготой. Уг платформ нь олон тооны нэр хүндтэй эх сурвалжуудаас цуглуулсан их хэмжээний (big data) мэдээллийн сан дээр боловсруулалт хийдэг юм байна. Түүний гаргаж харуулсан зарим график мэдээлэлтэй танилцья. Цаг уурын эрс өөрчлөлт Уг зураг дээр 2017 он гарсаар ажиглагдсан цаг уурын эрс өөрчлөлтүүдийг харуулж байна. Хүрэнтэх тусмаа агаарын хэм хүчтэй халж, хөхрөх тусмаа хэвийн хэмжээнээс хүйтэрсэн гэж үзнэ. Дүрвэгсдийн урсгал 2000-2015 оны хооронд үүссэн дүрвэгсдийн урсгал. Нэг цэг нь 17 дүрвэгчтэй тэнцэнэ. Улаан цэг тухайн улсад ирж байгаа дүрвэгчийг, шар цэг тухайн улсаас явж байгааг харуулжээ. Террорист халдлага 1984-2015 оны хооронд гарсан террорист халдлагууд. Улаан цэг бүр нэг халдлагыг дүрслэх ба томрох тусам амь үрэгдсэн хүний тоо нь нэмэгдэх юм. Гал түймэр 2016 оны байдлаар дэлхий дахинд гарч байгаа галыг үзүүлжээ. Үүн дотор түймэрээс гадна үйлдвэрлэлийн зориулалттай тавьсан гал, ой модноос газрыг чөлөөлөхөөр зориуд тавьсан гал зэрэг багтаж байгаа гэнэ. ДОХ-ын шинэ халдвар 2015 оны байдлаар шинээр халдварласан ДОХ өвчний тохиолдлууд. Томрох тусам олон тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг юм. Хотуудын эмзэг байдал Хотуудын эмзэг байдал 2015 оны байдлаар. Энэ үнэлгээнд нийгмийн асуудлууд хамрагдсан байна. Тухайлбал иргэдийн баян хоосны ялгаа, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, гамшгийн үед оршин суугчдаа авран хамгаалах чадвар зэрэг багтжээ. Таргалалт Хүн амын эрүүл мэндийн нэг том аюул болсон таргалалтын үзүүлэлт 2013 оны байдлаар. Цайрах тусам таргалалт бага гэсэн үг юм. АНУ, Африкийн зарим хэсэг, Ойрх Дорнод, Австрали зэрэг нь хүн амын 30-аас дээш хувь таргалалттай гарсан байна. 30 орчим жилийн өмнө ийм босгыг давсан ганцхан орон байсан гэдэг. Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/111o
111p
Торгуулийн хуудас QR кодтой боллоо
ikon.mn
06/07/2017 11:05:00
Гар утсаа ашиглан тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг хялбархан төлөх боломжтой боллоо. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар төлөгдөх юм. Заавар: Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаар QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах болно Төлбөр төлөх гэсэн дээр дархад Нэвтрэх нэр болон Нууц үг асууна. Энд та өөрийн дансны нууц кодоо бичнэ. Амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл харагдах болно Эрхэм жолооч та, Замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиснаар, торгуулахгүй зорчих бүрэн боломжтой. Эх сурвалж: Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв
https://ikon.mn/n/111p
111q
Налайхын асуудлыг шийдвэрлэж эхэллээ
Б.Ану
06/07/2017 11:35:00
Налайх, Гэрэл зургийг MPA.mn Зөвшөөрөлгүй нүүрс олборлох байдал хавтгайрснаас болж Налайхын уурхайд осол гарч, хүний амь эрсдэх нь хэвийн үзэгдэл шахуу болчихоод байгааг цэгцлэх шаардлагатай гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ) үзэж байна. Тоо баримт харвал 1992-2017 оны хооронд буюу сүүлийн 25 жилийн хугацаанд Налайхын уурхайн амуудад нурангид дарагдах, хүчилтөрөгчийн дутагдалд орох зэргээр 735 хүн осолдож, 235 хүн амиа алджээ. Өөрөөр хэлбэл жилд 10 орчим хүн Налайхын уурхайд амиа алдсан гэсэн үг. Энэ байдалд дүгнэлт хийж хүний амь нас эрсддэг байдалд цэг тавих үүднээс тодорхой шийдвэрүүдийг эхнээс нь гаргаж эхэлжээ. Тухайлбал Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий 31 аж ахуйн нэгж (ААН) шалгалт хийхэд 2 нь энэ оны байдлаар хуулийн дагуу нөөцийн тайлан боловсруулан ТЭЗҮ хийлгэж баталгаажуулсан, өнгөрсөн онд нэг л компани ажлын төлөвлөгөө батлуулан ажилласан бол энэ онд ажлын төлөвлөгөө батлуулсан нэг ч ААН байхгүй байжээ. Ийнхүү АМГТГ хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ААН-д харицулага тооцох ажлыг эхлүүлэн эхний ээлжинд “Ордтрейд” болон “Жиншентан” зэрэг компаниудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Тус компаниудын ашиглалтын талбай налайх дүүргийн төмөр зам, авто замын дэд бүтцийг хамарсан байна. Хуулиараа замын дэд бүтцээс 50м-ээс гадагш талбайд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг байна. Харин дээрх компаниуд нүдээр харахад 50м зайтай үйл ажиллагаа явуулж байгаа мэт боловч төмөр зам авто замын газар доогуур ухалт хийснээс замын байгууламжид суулт өгсөн байсан нь судалгаагаар тогтоогджээ. Дараагийн ээлжинд суурьшлын бүсэд хохирол учруулсан болон бусад зөрчилтэй компаниудад үргэлжлүүлэн шалгалт хийж шаардлагатай арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд авч ажиллахаа АМГТГ-ын нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр хэллээ. Энэ мэтчилэн хууль тогтоомжийн зөрчлийг арилгуулах, хувиараа олборлолт явуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг цэгцлэх, таслан зогсоох шаадлагатай байгааг Налайхын оршин суугчид ярьж байсан юм. Нүүрсний уурхайн үйл ажиллагаанаас болж Налайх дүүргийн 2-р хороонд амьдардаг айлуудын хашаан дахь газарт цууралт үүсч, цаашид амьдрах боломжгүй болоод байгаа юм. 3-4 жилийн өмнө ганц, хоёрхон нүүрсний уурхай олборлолт хийдэг байсан ч жил ирэх тусам нэмэгдсээр ийнхүү газрын хөрс хагарах, цуурах явдал түгээмэл болсон байна. Яг уурхайн хажууд амьдарч байгаа айлуудын хувьд хашааных нь хөрсөнд нуралт үүсэн цуураад 2 жилийн гаруйн хугацаа өнгөрсөн байна. Өмнө нь уурхайд ажиллаж байсан иргэд уурхайн ойр орчмын айлуудын хашааны доод талаар аль хэдийн олборлолт хийгээд дуусчихсан талаар ярьж байсан юм. Налайх дүүргийн засаг даргын орлогч н.Тунгалаг үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар хийсэн. Тэрээр бид 2016 оны 12-р сард ажлаа хүлээж авсан. Ингээд уурхайтай холбоотой нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Налайх дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулж байсан зөвшөөрөлгүй 16 уурхайн амыг хаасан. Гэхдээ тухайн уурхайн иргэдэд учруулсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй учир хариуцлага тооцож чадаагүй гэж ярьсан юм.
https://ikon.mn/n/111q
111r
ШИНЭ НОМ: “Чик”
МОНСУДАР
06/07/2017 11:38:00
Монсудар хэвлэлийн газар, Гёте институт хамтран өнөөдөр 18:00 цагаас Интерномын төв салбарт “Чик” номын танилцуулга хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд “Чик” зохиолоор хийгдсэн киноны гол дүрийн жүжигчин Б.Ананд оролцож ном болон киноны тухай сонирхолтой яриа өрнүүлэх ажээ. “Чик” роман бол уран цэцэн үггүй, харин илүү бодит, өдөр тутмын ярианы үг хэллэгтэй болохоор ямар ч насны хүнд ойлгомжтой төдийгүй ихээхэн сонирхолтой. Тэр ч утгаараа дэлхийн олон улс оронд өсвөр насныхан уншихад тохиромжтой шилдэг номоор нэрлэгддэг бөгөөд киног нь ч мөн Герман төдийгүй дэлхийд алдартай найруулагч бүтээсэн юм байна. Ном, кино сонирхогч та бүхэн уг арга хэмжээнд нэгдэж сонирхсон асуултандаа хариулт аваарай. Үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг: https://goo.gl/taLjWA хаягаар орж үзэх боломжтой. Киноны трэйлер:
https://ikon.mn/n/111r
111t
116 дугаар сургуулийн сурагчдын гомдлыг шалгах Ажлын хэсэг байгуулахаар боллоо
ikon.mn
06/07/2017 11:58:00
Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн Боловсролын газрын дарга болон сургуулийн захирал, багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Тэрээр сурагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, ажилд нь оруулан, дүгнэлтээ Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгалаа. Гомдол үндэстэй бол захирал, холбогдох багш нарт хариуцлага тооцно гээд Ажлын хэсэг аль нэг талыг барьж ажиллахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Энэ шалгалт хэн нэг хүн, багшийг захиалгаар, зохион байгуулалттайгаар ажилгүй болгож хэлмэгдүүлэх гэж байгаа хэрэг бус гэдгийг ч сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Ж.Мөнхбат тодотголоо. Цаашид боловсролын салбарт иймэрхүү алдаа дутагдал гарах ёсгүй, асуудал байвал дотооддоо ярьж, харилцан ойлголцож, ажлаа хэвийн явуулж байх хэрэгтэй гэдгийг сургуулийн захирал, багш нарт зөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/111t
111u
Ирэх намар гарах iOS 11 хувилбарын сонирхолтой шинэ боломжууд
Р.Түвшин, iKon.mn
06/07/2017 12:16:00
Apple-ийн мобайл үйлдлийн систем iOS-ийн 11 дэх хувилбар ирэх намар зах зээлд гарахаар болсныг Даваа гарагт WWDC 2017 арга хэмжээний үеэр зарласан. Уг шинэ хувилбарт багтсан зарим сонирхолтой, шинэ боломжуудтай танилцья. Шинэ iPhone, iPad худалдаж аваад асааж тохируулахдаа хуучин төхөөрөмжийнхөө ойролцоо байрлуулахад автоматаар бүх тохируулгыг дамжуулж авдаг болсон байна Мессэжээр хүмүүс рүү мөнгө илгээдэг болжээ. Ингэхдээ Apple Pay аппликэшнийг тохируулж, идэвхжүүлсэн байх ёстой. Хүлээн авагч нь зөвхөн iPhone, iPad хэрэглэгч байх нь ойлгомжтой Дэлгэцний доод талаас чирч гаргаж ирдэг Control Center цэсэнд ямар тохируулгууд байхыг хүн өөрөө шийдэж, нэмж хасдаг болсон Ингэснээр Control Center нь олон хэсгээс бүрдсэн дараах байдалтай харагддаг болжээ Settings-ийн багтаамжийн тохируулгатай хэсэгт зайгаа хэрхэн хэмнэхийг iPhone утас өөрөө зөвлөдөг болсон байна Хэрэглэгдэхгүй байгаа аппликэшнуудыг автоматаар устгах тохиргоог идэвхжүүлж болохоор болжээ. Гэхдээ ингэхэд хувийн дата нь хэвээр үлдэж, хэрэгцээ гараад дахин суулгахад дата нь дахин ашиглагдах юм Нэг гараар бичих горим нэмэгджээ. Идэвхжүүлэхийн тулд эможи товчин дээр хэсэг дараад “One-handed typing” горимыг сонгох юм. Игэснээр гарны товчнууд бүгд дэлгэцний нэг талдаа шахагдаж, ганц гараар бичихэд тохиромжтой болно Siri-тэй зөвхөн ярих биш, бас мессэжээр чатладаг болжээ Maps буюу газрын зураг нь барилга байгууламж дотор чиглэл заадаг болсон байна. Ингэснээр ариун цэврийн өрөөг ч амархан олдог болох юм iOS 11 нь өөрийн дэлгэц бичигчтэй (хадгалагч) болжээ. Хэрхэн ажиллахыг дараах видеоноос хараарай iPhone-ий камер QR уншдаг болсон байна “Do Not Disturb While Driving” тохиргоо нь жолоо барьж байх үед ямар ч мэдэгдэл, мэдээллийг утасны дэлгэцэнд гаргахыг хориглож, ирсэн мессэжэд автомат хариу өгдөг болсон байна The Notes аппликэшн сканнертай болж, фото зургийг өөрчилж засаж болдог PDF болгон хувиргадаг болсон байна Apple Music-ийн playlist-ээ найз нартайгаа хуваалцаж, солилцдог болсон Files нэртэй шинэ аппликэшн нэмэгдсэн нь файлуудаа хялбар удирдахад зориулагдсан. Төхөөрөмж дээрх файлуудаас гадна iCloud, Dropbox зэрэг онлайн драйверуудтай ажиллана. Windows-ийн File Explorer, Mac-ийн Finder гэсэн үг юм Янз бүрийн аппликэшн болон iPad хооронд файлуудыг чирж зөөж болдог болжээ. Тухайлбал мэйлд хавсаргах файлаа цонх хооронд ингэж болно гэсэн үг Эх сурвалж: Techinsider
https://ikon.mn/n/111u
111w
Нэр дэвшигч С.ГАНБААТАРЫН "ИХ АЯНЫГ ЭХЛЭХҮЙ" мөрийн хөтөлбөр
ikon.mn
06/07/2017 12:41:00
Гэрэл зургийг mpa.mn эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 12:16 2017/06/07 Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ. Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина. Монгол ахан дүүсээ! Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархаж Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе. Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн! Монгол хүн Тандаа би итгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 12:15 2017/06/07 Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн. Зах зээлийн эдийн засгийн захгүй далайд сэлүүргүй завь лугаа адил салхинд туугдаж, давалгаанд цохиулан хөвж яваадаа цэг тавих цаг болсон. • Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг хот, хөдөөгүй нэвтрүүлцгээе! • Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе! • Нийслэл Улаанбаатар хот, бусад хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе! • Үүний тулд шударга ёсыг газар сайгүй сэргээе. “Дүр эсгэсэн ардчилал”-ыг таягдан хаяж жинхэнэ ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлцгээе! • Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё! • Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе! • Хэрүүл тэмцэл, хэлцэл талцлыг зогсоож, эв нэгдлийг эрхэмлэн батжуулцгаая! 12:14 2017/06/07 Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. “За гэвэл ёогүй” гэж монголчууд ярьдаг. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ. Надад Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө бий. Надад ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий. 12:14 2017/06/07 Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн. Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой. Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой. Би тэр гурван сая эзний нэг нь. Та бид энэ улс орны эзэд. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. 12:13 2017/06/07 Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл. Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн. Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. 12:13 2017/06/07 Монгол бол миний бахархал. Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй бол та бид өөр юугаараа бахархах билээ. Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн. Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Энэ хувь заяандаа бид үнэнч байх ёстой. Би Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе. 12:12 2017/06/07 Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улстөрийн намууд худал хэлж, хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Тэдний эрх ашигт би үйлчлэхгүй. Нэгэнтээ би: “МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж хэлсэн. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашиг бол миний хувьд Бурханы зарлиг. Би энэ зарлигийг биелүүлнэ. Эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна. Нийгмийн харилцаанд зөвшилцлийг эрхэмлэдэг соёлыг нэвтрүүлнэ. Зөвшилцлөөс бүгд хожино. З талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргана. 12:11 2017/06/07 Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна. Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна. Хууль, шүүхийн байгууллагад дээрээс даалгавар өгдөг, хөндлөнгөөс нөлөөлдгийг таслан зогсоож шударга ёсыг сэргээх учиртай. Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Шударга ёсыг тогтоохгүйгээр юуг ч амжилттай шийдвэрлэж чадахгүй. Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна. Хориннэгдүгээр зууны Монгол Улсын иргэн Сайнхүүгийн Ганбаатар би шударга ёсыг Монголдоо тогтоохын төлөө тууштай зүтгэнэ. Хорьдугаар зууны эхэн үеийн харц Ард Аюуш шиг шударга бусыг сөрж тэмцэнэ. “Надад есөн эрүү” тулгасан ч би бууж өгөхгүй. Давж гарна. Би чадна. Та бид хамтдаа чадна. 12:10 2017/06/07 Өнөөдөр Монголд ам, ажил хоёр алд дэрэм зөрдөг болжээ. Хэлдэг атлаа хийдэггүй, ярьдаг атлаа хэрэгжүүлдэггүй байдал гэм биш зан болжээ. Энэ бол хариуцлагагүй, хамаг монголчуудаа боддоггүй төр засаглаж байгаагийн нэгэн шинж тэмдэг. Өнөөдөр Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан монголын залуус эх орноосоо дайжин гарч байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Өнөөдөр Монголд ажилгүйдлийн гамшиг нүүрлэсэн учраас ядуурал монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Талхыг хэрчмээр, тос цөцгийг граммлаж авдаг, дэлгүүр хоршоонд иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ барьцаа болгон үлдээдэг айл өрхийн тоо улам бүр олширсоор байна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр зураг юм. Монгол Улсаа, монголчуудаа гэсэн нэр нь, ажил нь, зорилго цэвэр, хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Сайнхүүгийн Ганбаатар би үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Шийдвэрлэж ч чадна. 12:07 2017/06/07 Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын “Их аяныг эхлэхүй” Мөрийн хөтөлбөр Эх сурвалж: МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн Төв штаб 12:10 2017/06/07 Өнөөдөр Монголд ам, ажил хоёр алд дэрэм зөрдөг болжээ. Хэлдэг атлаа хийдэггүй, ярьдаг атлаа хэрэгжүүлдэггүй байдал гэм биш зан болжээ. Энэ бол хариуцлагагүй, хамаг монголчуудаа боддоггүй төр засаглаж байгаагийн нэгэн шинж тэмдэг. Өнөөдөр Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан монголын залуус эх орноосоо дайжин гарч байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Өнөөдөр Монголд ажилгүйдлийн гамшиг нүүрлэсэн учраас ядуурал монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна. Талхыг хэрчмээр, тос цөцгийг граммлаж авдаг, дэлгүүр хоршоонд иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ барьцаа болгон үлдээдэг айл өрхийн тоо улам бүр олширсоор байна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн эмгэнэлт дүр зураг юм. Монгол Улсаа, монголчуудаа гэсэн нэр нь, ажил нь, зорилго цэвэр, хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Сайнхүүгийн Ганбаатар би үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Шийдвэрлэж ч чадна. 12:11 2017/06/07 Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна. Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна. Хууль, шүүхийн байгууллагад дээрээс даалгавар өгдөг, хөндлөнгөөс нөлөөлдгийг таслан зогсоож шударга ёсыг сэргээх учиртай. Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Шударга ёсыг тогтоохгүйгээр юуг ч амжилттай шийдвэрлэж чадахгүй. Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна. Хориннэгдүгээр зууны Монгол Улсын иргэн Сайнхүүгийн Ганбаатар би шударга ёсыг Монголдоо тогтоохын төлөө тууштай зүтгэнэ. Хорьдугаар зууны эхэн үеийн харц Ард Аюуш шиг шударга бусыг сөрж тэмцэнэ. “Надад есөн эрүү” тулгасан ч би бууж өгөхгүй. Давж гарна. Би чадна. Та бид хамтдаа чадна. 12:12 2017/06/07 Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улстөрийн намууд худал хэлж, хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Тэдний эрх ашигт би үйлчлэхгүй. Нэгэнтээ би: “МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж хэлсэн. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашиг бол миний хувьд Бурханы зарлиг. Би энэ зарлигийг биелүүлнэ. Эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна. Нийгмийн харилцаанд зөвшилцлийг эрхэмлэдэг соёлыг нэвтрүүлнэ. Зөвшилцлөөс бүгд хожино. З талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргана. 12:13 2017/06/07 Монгол бол миний бахархал. Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй бол та бид өөр юугаараа бахархах билээ. Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн. Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Энэ хувь заяандаа бид үнэнч байх ёстой. Би Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе. 12:13 2017/06/07 Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл. Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн. Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. 12:14 2017/06/07 Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн. Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой. Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой. Би тэр гурван сая эзний нэг нь. Та бид энэ улс орны эзэд. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. 12:14 2017/06/07 Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. “За гэвэл ёогүй” гэж монголчууд ярьдаг. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ. Надад Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө бий. Надад ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий. 12:15 2017/06/07 Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн. Зах зээлийн эдийн засгийн захгүй далайд сэлүүргүй завь лугаа адил салхинд туугдаж, давалгаанд цохиулан хөвж яваадаа цэг тавих цаг болсон. • Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг хот, хөдөөгүй нэвтрүүлцгээе! • Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе! • Нийслэл Улаанбаатар хот, бусад хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе! • Үүний тулд шударга ёсыг газар сайгүй сэргээе. “Дүр эсгэсэн ардчилал”-ыг таягдан хаяж жинхэнэ ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлцгээе! • Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё! • Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе! • Хэрүүл тэмцэл, хэлцэл талцлыг зогсоож, эв нэгдлийг эрхэмлэн батжуулцгаая! 12:16 2017/06/07 Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ. Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина. Монгол ахан дүүсээ! Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархаж Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе. Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн! Монгол хүн Тандаа би итгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар
https://ikon.mn/n/111w
111x
"Зүүн хойд Азийнхан нэг агаараар амьсгалж байгаа учраас хамтын хүчээр хүрээлэн буй орчноо хамгаалах хэрэгтэй"
ikon.mn
06/07/2017 12:14:00
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 1-2-нд зохион байгуулагдсан “7 дахь удаагийн Зүүн Хойд Азийн агаарын чанарыг дээшлүүлэх форум”-д оролцлоо. Тус форумд Солонгос, Япон, Хятад, Монгол гэсэн 4 улсын 9 хотын удирдлагууд оролцож, бүс нутгийнхаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах талаар туршлага солилцож, цаашид авах арга хэмжээний талаар санал гарган хэлэлцсэн байна. Улмаар форумд оролцогчид Зүүн хойд бүсийн тоосонцорыг бууруулах, нарийн ширхэгт тоосонцор буюу ПМ 2.5-ыг бууруулахад санал нэгджээ. Тодруулбал, ПМ 2.5 бохирдол улам нэмэгдэж, Зүүн хойд Азийн олон хот, суурин газрын хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд ганц хот эсвэл ганц муж дангаараа агаарын бохирдлыг далайцтайгаар шийдэж чадахгүй. Тиймээс Зүүн хойд Азийн бүсийнхэн бүгд нэг агаараар амьсгалж байгаа учраас хамтын хүчээр хүрээлэн буй орчноо хамгаалах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Түүнчлэн форумд оролцсон 4 улсын хотын дарга нар нэгдэж нэг байгууллага байгуулах санал гаргаж, анхны хэлэлцүүлгээ хийсэн байна. Бүс нутгийнхаа байгаль орчин, экологи, эдийн засгийг чадавхжуулах зорилго бүхий байгууллага байгуулж байнгын ажиллагаатай явах анхны саналууд гарсан аж. Энэ нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Зүүн хойд Азитай байгаль орчин, экологи, санхүү эдийн засаг аялал жуулчлалын төв болно” хэмээх зорилгын хүрээнд хийгдэх ажлын нэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/111x
112
Токиогийн стадион хэтэрхий том, үнэтэй төсөл болжээ
Өглөөний сонин
11/06/2013 13:59:00
Япончууд 2020 оны зуны олим­пийн наадмыг Токио хотноо явуулах эрхийн төлөөх тэмцэлд ялалт бай­гуулаад хэдхэн долоо хонож буй. Гэтэл тэд одоо л боломжгүй төсөл хийх гэж байснаа ухаарчээ. Тэдний хувьд олимпод зориулан босгох ши­нэ стадион нь хэтэрхий том, үнэтэй санагдах болсон гэнэ. Энэ талаар “AFP” агентлаг мэдээлэв. Нью-Йоркийн дэлхийн худал­дааны төвийн шинэ барилгын төс­лийг удирдсан Японы нэрт архи­тектор Фүмихика Маки “Хүмүүс том барилга байгууламжид дуртай байдаггүй. Тийм ч учраас олимп дууссаны дараа аварга том стадионоо яах вэ гэж бодож эхэлнэ” гэжээ. Британийн архитектор Заха Ха­­дидын гаргасан энэхүү спорт бай­­­­гууламжийн төсөл Токиогийн ба­руун хэсэгт хуучин стадион, то­моохон авто зогсоол, сүм байсан га­зар баригдана. 80 мянган үзэгчийн суудалтай, 70 метр энэхүү бай­гуу­ламж энэ дүүргийн бүх барилгыг хаахаар өндөр аж. Хэмжээнээс гадна спорт цогцол­борын өртөг хүмүүсийг уулга ал­дуулж байна. Учир нь энэ төсөлд өмнө нь заагдсанаас хоёр дахин их буюу 300 тэрбум иен (гурван тэрбум ам.доллар) шаардагдахаар болжээ.
https://ikon.mn/n/112
1120
Б.Найдалаа Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга боллоо
ikon.mn
06/07/2017 13:17:00
Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлын 3-р тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. Эх сурвалж: Улсын Дээд Шүүх
https://ikon.mn/n/1120
1122
Төгсөгчдийн мөрөөр
СУРТАЛЧИЛГАА
06/07/2017 13:33:00
Урин дулаан цаг ирж энд тэндгүй “Хонхны баяр”-ийн арга хэмжээ болж байна. “Мөнгөн хонхны баяр”-тай зэрэгцээд төгсөгчдөд тавигддаг хамгийн том асуудал бол ажлын байр. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн хүрээлэнд бүртгүүлсэн нийт ажилгүй иргэдийн 60 хувь нь залуус байна. Харин тэдний дийлэнхийг нь дээд боловсролтой залуучууд эзэлж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа. Гол шалтгаан нь ажлын байр ховордоо биш, нэг хэсэг нь ажил голоод хийдэггүй, нөгөө хэсэг нь ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлагыг хангадаггүй мөн зах зээлд эрэлттэй мэргэжил сонгон суралцдаггүйтэй холбоотой. Тиймээс Монголын анхны хувийн сургууль тэр дундаа олон улсад зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг Сэрүүлэг их сургуулийн төгсөгчдийн талаарх мэдээллийг судалсан юм. Сэрүүлэг их сургууль нь 27 жилийн хугацаанд 5,000 гаруй төгсөгчдийг бизнес, боловсрол, мэдээлэл технологи, уул уурхай, хоол үйлдвэрлэлийн салбарт бэлтгэн гаргасан.Төгсөгчид салбар бүрдээ амжилттай ажиллаж байна. Учир нь олон улс болон Монголын хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй12 мэргэжлээр дэлхийн жишигт нийцсэн боловсролыг Сэрүүлэг их сургууль олгодог. Тус сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөгчид салбартаа бусдыгаа манлайлан ажиллаж байна. Тодруулбал анхны төгсөгчдөөс улсын их хурлын гишүүн,боловсролын яамны дарга,дотоодын болон гадаадын компанийн захирал гээд лидер төгсөгчид түүчээлж байлаа. Зарим нь сургуульдаа ороод л 2-р курсээсээ эхлээд л өөрийн гэсэн бизнестэй болж одоо ч үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тун амжилттай явж байсан юм. Учир нь 1-р курсээс нь эхлээд онолоор бөмбөгдөх биш, ажил олгогчийн онцолдог багаар ажиллах чадвар,харилцаа, хувь хүний төлөвшилт чиглэсэн сургалтыг явуулдаг. Түүнчлэн бизнесийн хөтөлбөр нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монголын есөн сургуулийн нэг юм. Тиймээс гадны оронд мэргэжлээрээ ажиллаж амьдрах,дараагийн шатанд суралцах дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг Монголын анхны сургууль олгодог байна. Харин инженер технологийн мэргэжлүүдийн хувьд Монголын томоохон байгууллагуудтай хамтарч ажил даг учраас сайн суралцагчид оюутан цагаасаа эхлээд л ажлаа аль хэдийн олчихсон байдаг. Сургуулийн өмнөх ба сургуулийн бага насанд хүний хэл яриа, сэтгэц төлөвшин тогтдог. Хүүхдийн зүрх оюунд ном сурах бичиг, хичээл нөлөөлөхийн хамт хүүхэд төрсөн цагаасаа ном уншиж эхлэх тэр цагийг хүртэл торж, бүдэрч байж хөлд ордог тэр нээлттэй ертөнц номтой зэрэгцэн дэлгээтэй байдаг болохоор юм бүхэн хүүхдэд нөлөөлдөг. Иймээс багш хүн нийгмийн өмнө онцгой үүрэг хариуцлагатай байдаг.Тиймээс ч уг сургуулийн багш мэргэжлээр төгсөгчид мэргэжлээ сайн эзэмшсэн байдаг учраас саадгүй ажилд ордог байна. Орчин үед хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан материалаар хоол хийхийг тогоочоос шаардаж чанартай хоол идэх нь өөрийгөө хүндэлж буй соёл гэж үзэх болсон.Үүнийгээ ч дагаад тогоочийн үнэлэмж чадвар,цалин нэмэгдсээр байгаа. 45 хоногийн сургалтад суугаад л та мэргэжлийн тогооч болно гэдэг том төөрөгдөл юм. Тухайн мэргэжлийг эзэмшихийн тулд бакалавр магистрын төвшинд суралцах шаардлагатай .Ингэснээр таны үнэ цэнийг ажил олгогчид үнэлэх болно. Ингээд чадварлаг тогооч бэлтгэн гаргадгаараа алдартай Сэрүүлэг их сургуулийн төгсөгчдийн амжилтаас цухас дурдаж байна. Өнгөрөгч 4-р сард Солонгос улсын Суван хотод нийт 8 орны 920 оролцогч оролцсон хоолны фестивальд Сэрүүлэг их сургуулийн 2007 оны төгсөгч, Монгол Улсын мастер тогооч, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Тогооч Нарын Холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр болон 2013-оны төгсөгч, Монгол Улсын мастер тогооч, Монголын Тогооч Нарын Холбооны дэд ерөнхийлөгч Б.Батбаатар нар тус тэмцээнд олон улсын шүүгчээр ажиллан “Олон Улсын Мастер” тогооч хэмээх эрхэм цолыг хүртжээ. Харин Сэрүүлэг их сургуулийн 2009 оны төгсөгч, МУ-ын мастер тогооч Д.Дэлгэрмаа, Сэрүүлэг Их сургуулийн оюутан, МУ-ын мастер тогооч Ц.Мэнджаргал нар амжилттай оролцон алт, мөнгөн медалийн эзэд болжээ Ингээд мэргэжлээ сонгох торгон мөчид ирсэн сурагч та бүхэндээ Монголд хамгийн эрэлттэй мэргэжлээр боловсрол олгодог Сэрүүлэг их сургуулийн элсэлт авах мэргэжлүүдийг санал болгож байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Сэрүүлэг их сургууль. Сэрүүлэг их сургуулийн элсэлт авах мэргэжлүүд:
https://ikon.mn/n/1122
1124
Дэлхийн 3,500 залуу удирдагч Улаанбаатарт чуулахаар иржээ
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
06/07/2017 14:21:00
Гэрэл зургийг Mpa.mn Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах талаар Гадаад Харилцааны Яам болон Олон улсын JCI байгууллагаас хамтарсан мэдээлэл хийлээ. “Жэй Си Ай 2017 АСПАК" буюу “Жэй Си Ай” байгууллагын Ази-Номхон далайн чуулганыг энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд болох гэж байна. Тус чуулганд оролцохоор дэлхийн 51 орны 3,500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа ажээ. "Чуулганаар үндэсний үйлдвэрлэгчдийнхээ гадаад харилцааг өргөтгөх боломжтой" Гэрэл зургийг Mpa.mn Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Зочдын ирэх угтах, визийн асуудал, зохион байгуулалтын асуудал зэрэг дипломат ёслолын үйл ажиллагааны чиглэлээр Гадаад Харилцааны Яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үндсэндээ хурлын бэлтгэл ажил хангагдсан гэж хэлж болно. 3,500 зочноор дамжуулан дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Монгол Улсынхаа бизнес эрхлэгчдийн боломжийг нээх, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ гадаад харилцааг өргөтгөх, холбоо тогтоох, Монгол залууст дэлхийн томоохон байгууллагын төлөөлөгч залуустай хамтран ажиллах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой” хэмээв. "120 улсын идэвхтэй залуусын сүлжээгээр Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилна" Гэрэл зургийг Mpa.mn JCI Монгол байгууллагын 2017 оны Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг “Бид JCI байгууллагын Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулах нь манай улсад нэлээд олон ач холбогдолтой. JCI бол дэлхийн 120 гаруй оронд салбартай, 200,000 гаруй гишүүнтэй, саяас илүү дэмжигчтэй байгууллага. Манай Монгол Улсад 1992 онд салбар байгууллагыг бий болгосон. Чуулганы үеэр бид олон олон үндэсний байгууллагын улс орон, нийгэмдээ хийж бүтээсэн сайн сайн өөрчлөлтүүдийг хэлэлцэж, туршлага солилцоно. 120 улсын идэвхтэй залуусын сүлжээгээр бид Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилна. Сурталчилгааны тал дээр богино хугацаанд сайн үр дүн гарна гэж бодож байна” гэлээ. "Бидний хамтын ажиллагаанд улс үндэстний хил хязгаар үгүй, бүгд нэгдэн ажилладаг" Гэрэл зургийг Mpa.mn JCI байгууллагын Ерөнхийлөгч Давн Хетзел “Манай байгууллага гишүүнчлэлийн хувьд ихэвчлэн 18-40 насны залуус байдаг. Энэхүү чуулганы гол онцлог бол JCI байгууллагын дэлхийн өнцөг булан бүрээс залуус хуран цуглаж, өөрсдийн туршлага, мэдлэгийг солилцдог. Бидний хамтын ажиллагаанд улс үндэстний хил хязгаар үгүй, бүгд нэгдэн ажилладаг. Ази-Номхон далайн чуулган бол дөрвөн бүсэд явагддаг чуулганаас зохион байгуулалтын цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог. Ази-Номхон далай бүсийн чуулган боловч бусад бусад бүсээс ирж оролцогчдын тоо олон байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр дэлхийн маш олон орноос залуу удирдагчид чуулж, бие биенийхээ хэл соёл, мэдлэг боловсролоос суралцах боломжийг олгож байгаа юм” хэмээн тайлбарлалаа. “Жэй Си Ай 2017 АСПАК” чуулганы үеэр залууст өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, хаана ямар бизнесийн боломж байна, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвээр сургалт болж, сургалтад хамрагдсан залууст “JCI”-ийн сургалтын байгууллагаас сертификат олгох юм. Үүнээс гадна бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийнэ. Мөн Ерөнхий ассамблей болж, үүнд 1,800 гаруй төлөөлөгчид албан ёсоор оролцон “JCI’’-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөөг гаргах юм байна.
https://ikon.mn/n/1124
1125
Трампын “block” хийсэн твиттер хэрэглэгчид шүүхдэхээр бэлдэж эхэлжээ
Р.Түвшин, iKon.mn
06/07/2017 14:24:00
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер сүлжээг идэвхтэй ашигладаг нь түүнийг бусад ерөнхийлөгч нараас эрс ялгаруулж байгаа. Тэгвэл тэр бас өөрийг нь шүүмжилсэн твиттер сүлжээний хэрэглэгчидтэй идэвхтэй тэмцэл явуулдаг ажээ. Трампын “араанд зуугдаж” блоклуулсан хэд хэдэн хэрэглэгч ерөнхийлөгчийг нэг бол өөрсдөд нь тавьсан блокоо цуцал, үгүй бол шүүхэд хандана хэмээн сүрдүүлж эхэлсэн байна. Тухайлбал Холли О Рэйлли хэмээх хэрэглэгч Трампын пап ламтай уулзаж байгаа хөдөлгөөнт дүрсийг өөрт нь илгээхдээ “Дэлхий ертөнц бүхэлдээ таныг ингэж харж байна” гэж бичсэний дараа ерөнхийлөгчийн “хар жагсаалтад” оржээ. This is pretty much how the whole world sees you.#AMJoy#SundayMorning pic.twitter.com/CycqYnKg8b — Holly O'Reilly (@AynRandPaulRyan) May 28, 2017 Энэ мэтээр улсынхаа ерөнхийлөгчийн мэдэгдлүүдийг үзэж харах боломжгүй болсон хэд хэдэн иргэн нийлж өөрсдийнх нь үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөг Дональд Трамп боогдуулж байна гэж үзэн тэмцэхээр болсон байна. a @POTUS so mentally weak & intolerant of dissent he blocks US citizens critical of his policies from even reading his latest pronouncements pic.twitter.com/MjLuMUPqBD — Joe Papp (@joepabike) June 4, 2017 Эхний ээлжинд тэд Цагаан ордны олон нийттэй харилцах албаны хүмүүст захидал илгээн ерөнхийлөгчийн “хар жагсаалтаас” хасуулах шаардлага хүргүүлэх гэнэ. Харин энэ алхам үр дүнд хүрэхгүй бол шүүхэд хандахаар болжээ. Тэд ерөнхийлөгчийн байр суурьтай бүх иргэн санал нэгдэх ёсгүй, санал зөрүүтэй байгаагаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байгаа юм. Гэхдээ АНУ-ын үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт (First Amendment) дээр заасан үг хэлэх эрх чөлөө гэдэг ойлголтод онлайн орчин багтах эсэх нь эргэлзээтэй байгаа юм байна. Эх сурвалж: Mashable
https://ikon.mn/n/1125
1126
Гол усны ослоос сэрэмжлүүлж байна
ikon.mn
06/07/2017 14:52:00
Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 9 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 17 удаагийн усны осол гарч , 20 хүн амь насаа алдсан байна. Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна. Сэрэмжлүүлэг Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.
https://ikon.mn/n/1126
1127
ФОТО: Төв талбайгаас өнөөдөр, маргааш авч болох ТАВАН үйлчилгээ
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
06/07/2017 14:44:00
Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр, маргааш хоёр өдөр /06.07-06.08/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлт 11:00 цагт боллоо. Монголын төсөв, сангийн бодлого, татвар, гаалийн үйл ажиллагааг эрхэлдэг гол байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр иргэдэд хэрэгцээтэй мэдлэг, үйлчилгээгээр дүүрэн байна. Ингээд өнөөдөр Сүхбаатарын талбайг зорих таван шалтгааныг нэрлэе. Автомашины татвараа торгуульгүй төлөх боломжоо эдлээрэй Автомашины албан татвар төлөх хуулийн хугацаа зургаадугаар сарын 1-нд дууссан. Татвараа төлж амжаагүй бол торгууль төлөх ёстой. Гэхдээ өнөөдөр, маргааш хоёр өдөр иргэдэд боломж олгож, Сүхбаатарын талбайг зорьж татвараа төлөхөөр ирвэл торгуульгүй үйлчлэх юм байна. Өдөрлөгийн үеэр автомашинтай холбоотой татварын асар хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гаалийн хураагдсан барааны музей үзээрэй Гаалийн Ерөнхий Газараас өдөрлөгт өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Манай улсаас хилээр гарахыг хориглосон барааны жагсаалт бий. Тэгвэл энэ жагсаалтыг зөрчиж, гаалийн ажилтнуудад хураагдсан бараануудыг олон нийтэд дэлгэн тавьжээ. Уг музейд ховор амьтны арьс, эртний эдлэлээс эхлээд гар утас, согтууруулах ундаа хүртэл байна. Иргэд энэ асарт ирж үзэхдээ хилээр гаргахыг хориглосон зүйлсийн талаар мэдээлэл авах боломжтой. Санхүүгийн мэдээллийн системүүдээс худалдан аваарай Татварын систем шинэчлэгдсэнээр кассын шинэ програм, техник эрэлттэй болоод буй. Энэ эрэлт хэрэгцээг мэдэрч өнөөдрийн өдөрлөгт “ Интерактив Би Ай”, “Майсофт”, “Датакейр”, “Кассмолл”, “Прософт” зэрэг ХХК-иудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах асрууд байрлажээ. Хэрэв танд санхүүгийн програм хангамж, кассын машин, баримт хэвлэгч хэрэгтэй байгаа бол Сүхбаатарын талбайг зориорой. И-Баримт, НӨАТ-ын сугалааны талаар мэдээлэл аваарай НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэхдээ НӨАТ-ын баримтаа бүртгүүлдэггүй, дансаа нээж амжаагүй иргэд байгаа. Хэрэв танд НӨАТ-ын урамшууллын системийн талаар асуух асуулт байгаа бол Татварын Ерөнхий Газрын мэргэжилтнүүдийг зориорой. Төв талбайд болж буй өдөрлөгийн хамгийн хүн ихтэй асруудын нэг нь энэ байлаа. Үзэсгэлэн худалдаанд оролцоорой Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр та үндэсний үйлдвэрлэгчдийн хүнс, барааны бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой. Энд мах, махан бүтээгдэхүүн, аяны хувцас хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. 13 азтанд 4 сая төгрөгийн батламж гардуулав НӨАТ-ын ээлжит сугалаанаас дөрвөн сая төгрөг хожсон 13 азтанд батламж гардуулах ёслолын ажиллагаа өдөрлөгийн үеэр боллоо. Нийт 19 иргэн дөрвөн сая төгрөг хожсоноос ирэх боломжтой 13 иргэнийг урьжээ. Батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулж өгөв. НӨАТ-ын сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн гурван азтан, 20 сая төгрөгийн азтан 14, дөрвөн сая төгрөгийн азтан 191 тодорчээ. Урамшууллын системийн үр дүнгээр татварын орлого өнгөрсөн жил 80 гаруй тэрбум төгрөгөөр давж биелжээ. Энэ жилийн хувьд ч татвар төлөвлөгдсөн хэмжээнээс давж байгаа юм байна. ГЭРЭЛ ЗУРГУУД: Гэрэл зургийг MPA.mn
https://ikon.mn/n/1127
1128
Нийслэлийн анхны "ШӨНИЙН ГУДАМЖ" маргааш нээгдэнэ
ikon.mn
06/07/2017 15:05:00
Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижууллаа Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижууллаа. Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт маргааш 21 цагаас болно. Тохижилт болон нээлтийн үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл өглөө. Хуучнаар Сөүлийн гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэллээ. Шөнийн гудамж бүхэлдээ гэрэлтсэн байна. Дээгүүрээ гэрлэн таазтай байхаас гадна гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх юм. Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгосон байна. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Гудамжны нээлт маргааш буюу энэ сарын 8-ны пүрэв гарагт болно. Циркээс Brauhaus хүртэлх замыг хааж, 21:30 цагт албан ёсны нээлт эхэлнэ. Орчин үеийн хамтлаг, дуучдын болон жазз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу болно. Мөн бүх төрлийн худалдаа үйлчилгээ явагдана” гэлээ. Шөнийн гудамжийг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулсан Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Шөнийн гудамжийг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулсан. Бид цаашид шөнийн гудамжийг тэлэхээр төлөвлөж байна. Жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус энд амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой” гэсэн юм. Та бүхэнд шөнийн гэрэлт гудамжны нээлтийн хураангуй хөтөлбөрийг хүргэж байна. 06 дугаар сарын 08 “ГУДАМЖНЫ НЭЭЛТИЙН ӨДӨР” Жазз болон сонгодог урлагийн тоглолт Гудамжны албан ёсны нээлтийн ёслол Рок поп урлагийн тоглолт Электро хөгжмийн шоу 06 дугаар сарын 09 “MUSIC FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр Классик болон жазз хөгжмийн тоглолт Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт Электро хөгжмийн шоу 06 дугаар сарын 10 “NATIONAL FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр Жазз хөгжмийн тоглолт Жазз болон сонгодог урлагийн тоглолт Үндэсний урлаг болон хувцас загварын шоу 06 дугаар сарын 11 “ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ийн нэрэмжит өдөр Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн Хүүхэд багачууд тоглож наадах тусгайлан бэлтгэсэн талбай Жазз хөгжмийн тоглолт Гадаадын хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
https://ikon.mn/n/1128
1129
Мозамбикт халзан хүмүүсийг баяжих зорилгоор “агнах” болжээ
Р.Төмөр, ikon.mn
06/07/2017 14:53:00
Саяхан Мозамбикийн цагдаа халзан толгойтой хүмүүс мухар сүсэгтнүүдийн золиос болж болзошгүйг анхааруулжээ. Учир нь сүүлийн өдрүүдэд хоёр эрэгтэй хүнийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг тус улсад гарсан юм байна. Хэлмэгдэгсэд хоёул халзан толгойтой байсан бөгөөд тэдний толгойг тасдаж, дотор эрхтнүүдийг нь авсан байжээ. “Өнгөрсөн сард хоёр халзан эрэгтэйн аллагатай холбоотой этгээдүүдийг баривчилсан. Аллагыг үйлдэх болсон шалтгаан нь нутгийн хүмүүс халзан хүмүүс баян гэж үздэг мухар сүсэгтэй холбоотой” гэж Мозамбикийн үндэсний цагдаагийн газрын төлөөлөгч Инасио Дина мэдээлсэн байна. Халзан хүмүүсийн бие махбодыг шашны зан үйлд ашигласнаар баяждаг гэсэн итгэл үнэмшил үүнд нөлөөлсөн ажээ. Үүнээс гадна альбинос хүмүүсийг шашны зан үйлд зориулан хөнөөх явдал Мозамбикт элбэг байдаг. Дээрх хоёр аллага Мозамбикийн Малави улстай хиллэдэг бүсэд гарчээ. Хэлмэгдэгсэд нь 40 гаруй насныхан байсныг цагдаа мэдээлсэн байна. Аллагад сэжиглэгдэж байгаа хоёр залуу нь 20 орчим насныхан бөгөөд хэлмэгдэгсдийн эд эрхтнийг хөрш Танзани, Малави улсууд дахь захиалагчдад зарсан гэнэ. Түүнийг нь баяжих зорилготой шашны зан үйлд ашигладаг гэж мэдүүлжээ. Альбинос хүмүүсийн эсрэг ийм аллага 2014 оноос хойш 100 гаруй удаа бүртгэгдсэнийг НҮБ-ын тоо баримт харуулж байна. Харин халзан толгойтой хүмүүсийг шашны зорилгоор алах үзэгдэл анх удаа гарсан нь энэ ажээ. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/1129
112a
Монголчууд тэжээлийн бодис багатай хоол хүнс хэрэглэж байгаа нь тогтоогджээ
А.Үлэмж, iKon.mn
06/07/2017 15:07:00
Монгол Улсын хүн амын шим тэжээлийн байдал, түүний эрсдэлт хүчин зүйл, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг бүхий л түвшинд хэлэлцэх зорилгоор Төв Евразийн орнуудын "Шим тэжээлийн чуулган 2017" өнөөдөр эхэллээ. “Монголын хүн амын шим тэжээлийн байдал” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа уг чуулга уулзалтыг Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж MHI байгууллага санаачлан, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ивээл дор ХХААХҮЯ, ЭМЯ, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, А.Ундраа , ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга болон Казахстан, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Швейцарь, Япон, Тажикистан улсын эрдэмтэн судлаачид оролцож байна. Чуулган гурван өдөр үргэлжлэх бөгөөд Төв Евразийн орнуудын хүн амын дунд өргөн хүрээг хамраад байгаа шим тэжээлийн доройтлын түвшин, түүний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлон хамтын ажиллагааг нягт уялдуулах зорилготой аж. Мөн олон улсын экспертүүдээс хүнс баяжуулалтын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх дүрэм журам, стандарт шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдтэй танилцаж мэдээлэл авах юм. Ц.Сонинхишиг: Монголчууд бичил шим тэжээлийн бодисуудыг хангалттай сайн авч чадахгүй байна Чуулганд ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль хамтран оролцож байгаа ба хоол зүй, шим тэжээлийн хүрээнд олон ажлуудыг гүйцэтгэдэг байна. Энэ хүрээнд ШУТИС-ийн эрдэмтэн багш нар 2013 онд "Монголын хүн амын хүнсний хэрэглээний бодит судалгааг" хийсэн байна. Судалгааны үр дүнд Монгол хүн илчлэгийн нягт ихтэй, тэжээллэгийн нягт багатай хоол хүнс хэрэглэж байна гэсэн дүгнэлт гарчээ. Энэ талаар ШУТИС-ийн шим судлалын багш Ц.Сонинхишиг "Судалгааны дүнд маш бага хэмжээтэйгээр хоол хүнсээр дамжуулан авч хэрэглэх ёстой бичил шимт бодисуудын хэрэглээ их доогуур үзүүлэлттэй байсан. Үүнээс үүдээд улс орны нийгмийн эрүүл мэндийн асуудлууд гарч ирдэг. Тухайлбал халдварт бус өвчин, таргалалт, чихрийн шижин, цусны өндөр даралтууд зэрэг нь бичил шим тэжээлийн бодисуудыг хангалттай сайн авж чадахгүй байгаагаас үүсдэг. Бичил шим тэжээлээр хамгийн баялаг хүнс бол хүнсний ногоо, үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүнүүд юм. Мөн Монголчууд нэг бол дэндүү их амьтны гаралтай хүнс, эсвэл дэндүү их хоосон илчлэгтэй тэжээлийн бодис багатай хоол хүнс хэрэглэж байна. Тийм учраас олон нийтийг хүнсээ зөв сонгох дадал зуршилд суулгахад чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийх хэрэгтэй болов уу" гэв. "Сүрьеэгүй Улаанбаатар хот санаачилга" Чуулганы үеэр "Сүрьеэгүй Улаанбаатар хотыг бий болгож болох уу?" гэсэн салбар хуралдааныг зохион байгууллаа. Энэхүү салбар хуралдаанаар сүрьеэ болон шим тэжээлийн асуудлын хамаарлыг хэлэлцэхээс гадна Харвардын их сургуулиас эхлэлтэй "Сүрьеэг тэглье - Сүрьеэгүй хотууд" санаачилга, түүнийг амжилттай хэрэгжүүлж буй хотуудын туршлага, "Сүрьеэгүй Улаанбаатар" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцаж байна. Монголын эрүүл мэндийн үүсгэл байгууллагын сүрьеэгийн төслийн зөвлөх О.Батбаяр "Сүрьеэгүй хотууд санаачилга нь сүрьеэгийн эсрэг тэмцэж байгаа байгууллага болон улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Энэ нь орон нутгийн засаг захиргааны оролцоон дээр тулгуурлан сүрьеэгийн эсрэг богино хугацаанд амжилттай тэмцэх шинэ санаачилга юм. Америкийн Харвардын Анагаахын Их сургууль байгууллагуудтай хамтран энэхүү санаачилгыг гаргасан. Одоогоор Энэтхэг, Өмнөд Африк, Пакистан, Кени, Оросын зарим хотууд энэхүү санаачилгад нэгдэн хотынхоо онцлогт тохирсон стратеги боловсруулж, санхүүжилтын уламжлалт болон шинэлэг хэлбэрээр төсөл хөтөлбөрүүд боловсруулж өөр хоорондоо мэдлэг мэдээлэл солилцож ажилладаг. Улаанбаатар хотын хувьд энэ оны нэгдүгээр сард ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж Монголын эрүүл мэндийн үүсгэл байгууллагын үүсгэн байгуулагч Д.Ганмаа нар "Сүрьеэгүй Улаанбаатар" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан байгаа" гэв "Сүрьеэгүй Улаанбаатар" хөтөлбөрийг бүх дүүргүүдэд шат дараалан хэрэгжүүлэх аж. Энэхүү чуулганаар Сүрьеэгүй Хан-Уул хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөжээ.
https://ikon.mn/n/112a
112b
6-р сарын 11-нд Абсолютын TOEFL&IELTS-ийн шалгалтууд, зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/08/2017 09:00:00
АБСОЛЮТ сургалтын төвийн сургалтын онцлог, үйл ажиллагааны талаар тус төвийн сургалтын албаны дарга Б.Энхчимэгтэй ярилцлаа. Абсолют төвийн төгсөгчдийн тоо 40 мянгад хүрсэн - АБСОЛЮТ сургалтын төвийн танилцуулгаас яриагаас эхэлье? -Манай сургалтын төв нь 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлээд нийт 16 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд TOEFL, IELTS-ийн шалгалтууд болон засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрүүд, сангуудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутан залуусыг бэлдсээр ирлээ. Одоогийн байдлаар давхардсан тоогоор манай төгсөгчдийн тоо 40 мянга гаруйд хүрсэн. Абсолют төвд хэл шинжлэлийн чиглэлээр АНУ, Англид мастер хамгаалсан TEFL зэрэгтэй Монгол багш нар болон, мэргэжлийн өндөр ур чадвартай Америк, Филлипин, Австрали, Англи багш нар хичээлийг удирдан явуулдаг. -Танай сургалтын төв бусад сургалтын төвөөс юугаараа онцлог вэ? -2017 оны байдлаар Монгол улсад нийт 80 гаруй сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Манайх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бусад төвүүдээ чанараараа тэргүүлсээр ирлээ. Үүнд: нэгдүгээрт манай төгсөгчдийн гаргаж байгаа амжилтууд, хоёрдугаарт багш боловсон хүчний хувьд онцлон хэлмээр байна. Гадаад багш нарын тухайд зүгээр нэг гадаад хүнийг ярианы дадлага хийлгэх гээд авчирдаггүй. Их сургуульд дөрвөн жил хэл шинжлэлийн чиглэлээр суралцсан мэргэжлийн багш нар хичээл ордог. Монгол багш нарын хувьд өөрсдөө TOEFL, IELTS-н шалгалт өгөөд тэтгэлэг аваад гадаадад суралцаад ирсэн багш нар байх ёстой. Манайд ийм л багш нар хичээл зааж байгаа. Мөн гуравдугаарт манай төвийн сургалтын программ 16 жилийн хугацаанд байнга шинэчлэгдэн сайжруулагдсаар ирсэн юм. Жишээлбэл манай IELTS-ийн ангийн програм нь 16 төрлийн номноос дээжлэн бэлтгэгддэг. TOEFL-ын ангийн програм нийт 22 номноос бэлтгэгддэг. Нэмээд дуусгах ёстой 29 тест гэж байдаг. Энэ бүгдийг нийлүүлж байж нэг цогц программ үүснэ. Ийм учраас манай суралцагчид амжилттай төгсөж чаддаг. Энэ үр дүн бол манай хамгийн том давуу тал. -Танайхыг сонгон суралцах хүмүүст ямар боломжийг нээж өгдөг вэ? -Манай сургалтын төвийн багш нар төгссөн хүүхдүүдийнхээ сургуульд элсэхээр явуулах гэж байгаа эссэ болон сургалтын төлөвлөгөөг төлбөргүйгээр засаж зөвлөгөө өгдөг. Суралцагчдаа бүх талаас нь дэмжихийг эрмэлздэг. Мөн манай төв дээр 7 хоногийн 3-5 өдөр төлбөргүй нэмэлт давтлага байдаг. Мөн хагас бүтэнсайнд 2 удаа Америк багштай ярианы клуб явагдаж байгаа. Үндсэндээ Даваа гаригаас Ням гариг хүртэл өдөр болгон хэл сурахдаа цаг зарцуулж болно гэсэн үг. Өөртөө зав гаргаад боломжийг ашиглах хэрэгтэй. Маш олон тэтгэлэгүүд байдаг. Харамсалтай нь залуучууд маань үүнийг тэр бүр мэдэхгүй өнгөрчихдөг. Хэн өөрийнхөө төлөө сэтгэл гаргаж, хөдөлмөрлөж зүтгэж байна тэр хүн боломжийг атгаж чаддаг. -Энэ зуны шинэ элсэлтийнхээ талаар мэдээлэл өгөөч? -Зуны хугацаанд нийт элсэлтүүдээс 2-3 дахин багтаамжтайгаар элсэлт авах гэж байна. Дунд, гүнзгий, TOEFL, IELTS-ийн бэлтгэл анги, үндсэн анги гээд нийт дөрвөн түвшинд элсэлт авна. Зургаадугаар сарын 12-ноос өглөө өдрийн ангиудын сургалт эхлэнэ. Бусад ангиуд тогтмол сар болгоны сүүлээр, эхээр, дундуур эхлэх юм. Ерөнхийдөө элсэлтүүд 7-14 хоногийн зайтай эхэлдэг. Харин зуны элсэлтээс өмнө зургаадугаар сарын 11-нд манай сургалтын төв дээр 11:00-15:00 цагийн хооронд өдөрлөг зохион байгуулагдана. Энэ үеэр хүмүүс шалгалт болон англи хэл сурах, тэтгэлэгүүдийн талаар зөвлөгөө авч болно. Мөн англи хэлний түвшингээ үнэ төлбөргүй тогтоолгох боломжтой. TOEFL, IELTS-ийн өндөр оноо авах нь чанаргүй боловсролын үр дүн биш -Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг хүн боломжийг атгадаг гэлээ. Англи хэл шимтэн суралцагчдын хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх өндөрлөг нь IELTS болон TOEFL-ийн шалгалт байдаг. Эдгээр шалгалтын ялгааг таниар тайлбарлуулмаар байна? -Хүмүүс нарийн ялгааг нь тэр бүр сайн мэддэггүй. Ялгааг нь сайн мэдэж байж алийг нь өгөх өө сонговол илүү үр ашигтай. Хувь хүний онцлогоос шалтгаална. Энэ хоёр шалгалт хамрах хүрээгээрээ өөр. TOEFL-ын шалгалтыг АНУ-аас гадна дэлхийн 130 гаруй улс хүлээн зөвшөөрдөг. Харин IELTS-ийн шалгалтыг хуучин Их британ, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсууд хүлээн зөвшөөрч байсан. Харин сүүлийн жилүүдэд IELTS-ийн шалгалтын хамрах хүрээ өөр болсон. АНУ-ын их дээд сургуулиуд ихэнх нь уг шалгалтыг зөвшөөрдөг болоод байгаа. Энэ нь TOEFL, IELTS-ийн шалгалтын оноог дүйцүүлдэг болсонтой холбоотой. TOEFL-ын шалгалтын 120 оноо IELTS-н шалгалтын 9 оноо хоорондоо дүйцдэг болсон. Эдгээр шалгалтууд шинжлэх ухааны англи хэлээр авдаг шалгалтууд юм. Төрөл төрлийн шинжлэх ухааны ухагдахуунуудыг унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн чадвараар шалгадаг. Шууд бусаар буюу үгсийн сан, дүрэм мөн бичих хэсэгт бүтэц зохион байгуулалт, утга уялдаа гэх мэт байна. TOEFL-ын шалгалт нь 4 цаг гаруй үргэлжилдэг бөгөөд интернэтээр авдаг. Харин IELTS-ийн шалгалтын үргэлжлэх хугацаа 3 цаг орчим байдаг. TOEFL-ын шалгалтын ихэнх хэсэг нь олон сонголтот хариулттай асуултаас бүрддэг. Хариултуудынх нь хоёр нь буруу нэг нь зөв, дахиад нэг нь бүр илүү зөв юм шиг харагдана. Тэгэхээр хүн андуураад хамгийн зөв мэт санагдаж байгаагааг сонгочихдог. Тэр нь ихэвчлэн унагаах хариулт байх магадлалтай. Тиймээс уг шалгалтыг төстэй төрлийн тестүүд дээр сайн ажилласан уйгагүй хүн өгвөл илүү үр дүн гаргана. IELTS- ийн асуултын бүтэц тэс өөр Нөхөх,тохируулах, үнэн худлыг олох гэх мэт байдаг учраас сэтгэх чадварын хурд шаарддаг. Манай үндсэн курс хоёр сарын хугацаатай. Тэгэхээр хоёрхон сарын хугацаанд бэлдээд TOEFL, IELTS-ийн өндөр оноо авчихна гэж байхгүй. Давхар долоо хоногийн 3-4 өдөрт үнэ төлбөргүй давтлаганд хамрагдана. Амралтын өдрөөр Америк багштай speaking club хичээллэдэг. Speaking club нь мэтгэлцээн маягаар маргаантай нэг сэдвийн хүрээнд явагддаг. Энэ нь суралцагчдад шинэ санаа өгөхийн зэрэгцээ шинэ үгийн мэдлэгээ тэлэхэд нь тусалдаг. TOEFL, IELTS-ийн өндөр оноо авах гэдэг чанаргүй боловсрол олгоод гардаг үр дүн биш. Маш хариуцлагатай ажил. Сургалтанд суусны дараа шалгалт өгөхөд хэдэн оноо авсанаас сургалтын чанар ямар байсан бэ гэдэг нь шууд харагддаг. -Хамгийн сүүлд гаргасан болон 16 жилийн хугацаан дахь Absolute-н амжилт, үр дүнгээс дурьдвал? -Хамгийн сүүлд буюу энэ тавдугаар сард гаргасан бидний бахархмаар амжилтууд гэвэл Төгсбилэг IELTS-н 8 оноо, Энхзаяа, Эрдэнэ-очир, Булган нар 7.5 оноо авсан. Манай сурагч Тэргэл дэлхийн top 100 сургуулийн 34-д багтдаг сургуульд тэтгэлэгээр суралцахаар боллоо. Бид амжилтад хүрэхийн тулд сургалтын чанартаа л анхаарсан. 16 жилийн хугацаанд ямар нэг маркетинг, сурталчилгаа хийгээгүй. Хүмүүс амнаас ам дамжаад л манайхыг мэддэг болсон. Мөн суралцагч, төгсөгчдийнхөө TOEFL, IELTS-ийн шалгалтын өндөр амжилтууд, Англи хэлний олон улсын олимпиад, Гадаад харилцааны сайдын нэрэмжит англи хэлний улсын олимпиад зэрэг нэр хүндтэй олимпиадуудад үзүүлсэн тогтмол амжилтууд сургалтын чанараараа дөрвөн удаа буюу 2009, 2012, 2014, 2015 онуудад боловсролын салбарын гран при-г хүртсэн. Энэ бүхнээс харахад бидний сургалтын чанар ямар вэ гэдэг харагдах болов уу. -Нийгмийн хариуцлагатай ажлын хувьд ямар ажил хийдэг вэ? -Абсолют жил болгон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хандив өгдөг. Хамгийн сүүлд ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасагт шарлалтын аппарат хандивласан. Энэ онд ЦЕГ-ын сургалтын төвд англи хэлний танхим тохижуулж өгсөн. ЦЕГ-ын найман албан хаагчийг анхан шатнаас Toefl, Ielts-ын анги дүүргэх хүртэл сургаж байгаа. Энэ мэтчилэн цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. -Ярилцсанд баярлалаа. -Баярлалаа.
https://ikon.mn/n/112b
112e
Катарын хямралыг Оросын хакерууд зохион байгуулсан гэжээ
Р.Төмөр, ikon.mn
06/07/2017 15:30:00
Катарын нийслэл Доха хот Сүүлийн үед үүсээд байгаа Катарыг тойрсон дипломат харилцааны хямралыг Оросын хакеруудын тараасан хуурамч мэдээлэл бий болгосон гэж үзэж байгаагаа АНУ-ын тагнуулын албаны хүн CNN сувагт ярьжээ. Өнгөрсөн Даваа гарагаас эхлэн Саудын Араб тэргүүтэй Арабын ертөнцийн хэд хэдэн орон Катар улсыг терроризмийг санхүүжүүлэгч хэмээн буруутгаж, дипломат харилцаагаа таслаад байгаа. Холбооны Мөрдөх Товчооны мэрэгжилтнүүд өнгөрсөн сарын сүүлээр Катарт зочилж, сүүлд гарсан кибер халдлагын хэргийг нь шалгаж байжээ. Энэ үеэр гадны хакерууд Катарын төрийн мэдээллийн сүлжээнд хуурамч мэдээлэл тавьсан байхыг илрүүлж байсан гэнэ. Тухайлбал тавдугаар сарын 23-нд Катарын эмир Иран, Израйлийн талуудтай нөхөрсөг харилцаатай байгаа, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг удахгүй огцорно гэж үзэж байгааг харуулсан хуурамч мэдээлэл гарч байжээ. Катарын гадаад хэргийн сайд Шэйх Мохаммад бин Абдулрахман аль-Тани гадаадын хакеруудын халдлага гарч, хуурамч мэдээлэл тараасан зэргийг Холбооны Мөрдөх Товчоо баталсан тухай CNN сувагт ярьсан байна. “Биднийг буруутгаж байгаа шалтгаан бүхэн үндэслэлгүй байгаа нь өнөөдрийн хямрал хуурамч мэдээллээс болсон гэх ойлголт бидэнд төрүүлж байна” хэмээн тэр ярьжээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Оросын тал АНУ-ын гадаад бодлогод саад болох зорилгоор зохион байгуулсан байх магадлалтай болж байна. Оросуудыг мөн өнгөрсөн оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж сэжиглэж байгаа ч Кремль үгүйсгэсээр байгаа юм. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/112e
112f
Ираны парламентын ордонд зэвсэгт халдлага гарлаа
Р.Төмөр, ikon.mn
06/07/2017 15:51:00
Ираны парламентын танхим Өнөөдөр буюу Лхагва гарагт Тегеран дахь Ираны парламентын танхимд дөрвөн зэвсэгт этгээд нэвтэрч гал нээсэн тухай саяхан мэдээллээ. Үүнтэй зэрэгцэн Ираны шашны тэргүүн асан Аятолла Хомейнигийн бунханд амиа золиослогчийн үйлдсэн дэлбэрэлт болжээ. Иранаас ирж байгаа мэдээллүүд янз бүр байгаа ба зарим нь ганц зэвсэгт этгээд парламентад халдсан гэж байгаа бол зарим нь гар буу, урт буугаар зэвсэглэсэн дөрвөн хүн байсан гэж мэдээлсэн байна. Ираны төрийн телевизийн суваг халдлагын улмаас найман хүн шархдсан тухай дамжууллаа. Тегераны өөр хэсэгт орших Аятолла Хомейнигийн бунханд дөрвөн этгээд халдсаны нэг нь амиа золиослогч байсан гэжээ. Тэд харуулыг алж, өөр дөрвөн хүнийг шархдуулсан байна. Халдлага үйлдэгсдийн нэг нь харуулуудад алагдаж, нэг эмэгтэй баривчлагдсан тухай Ираны төв телевиз дамжуулжээ. Одоогоор халдлагын цаана ямар зорилго агуулагдаж байгаа нь тодорхойгүй байна. Эх сурвалж: Reuters
https://ikon.mn/n/112f
112g
ЦАГ АГААР: Маргаашаас бороо орж, сэрүүснэ
Г.Мөрөн, iKon.mn
06/07/2017 16:34:00
Гэрэл зургийг mpa.mn Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хэсгээр, 9,10-нд нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүснэ гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ. 2017 оны зургаадугаар сарын 07-ны 20:00 цагаас зургаадугаар сарын 08-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. ​ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. ​ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр өдөртөө Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. ​ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. ​ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. ​УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. 2017 оны зургаадугаар сарын 09-нөөс зургаадугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 9,10-нд ихэнх нутгаар, 11-нд Алтайн уулсаар, 12-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна. Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
https://ikon.mn/n/112g
112h
"Дарь-Эхийн 180 гаруй айлыг цахилгааны шугаманд холбуулна"
ikon.mn
06/07/2017 16:15:00
Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Үүнийг дагаад дэд бүтэц, тэр дундаа тог цахилгааны асуудал хотын төвөөс алслагдмал гэр хорооллын айл өрхүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод буй. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-ийн Дарь-Эх, Сансарын зургаан хороог төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч, зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Тэрбээр сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын 100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан юм. Энэ хавартаа амжиж үлдсэн айл өрхийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан байна. Ингэснээр БЗД-ийн 21-р хорооны газар нутаг дахь Ганцын задгай, Жамсран уулын өврийн 140 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулах ажлыг эхлүүллээ. Тэгвэл уг ажлын хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүний ажлын албаныхан Эрчим хүчний яам болон Зүүн түгээхийн холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллаж, ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр хашаа хатгаж буухдаа гудамж гаргаагүй, хашаагаа нийлүүлэн барьсан нь эрчим хүч татахад хүндрэл учруулдаг гэдгийг мэргэжлийнхэн онцоллоо. Учир нь цахилгаан, өндөр хүчдэлийн станц айлын хашаанд хатгаж болдоггүй аж. Мөн 2016 онд БЗД-ийн 27 дугаар хорооны гурван байршилд цахилгаан дамжуулах 0.4кВт-ын агаарын шугам татсан ч ямар ч холболт хийгээгүй орхисон байжээ. Энэ байршлуудад холболт хийх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэвэл 40 гаруй өрх цахилгааны асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэх юм байна. Иймд нийт 7 шит тавих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажиллана гэдгийг түүний ажлын албаныхан тэнд амьдардаг иргэдэд уламжиллаа. Эх сурвалж: БОАЖЯ
https://ikon.mn/n/112h
112k
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
ikon.mn
06/07/2017 16:56:00
2017 оны “Дэлхийн хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн”, 2018 оны “Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” тус тус ОХУ-д зохион байгуулагдахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал тогтоожээ. Тиймээс Монгол иргэд ОХУ-д зорчихдоо дараах журмыг мөрдөхийг анхааруулж байна. Үүнд: 2017 оны “Дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 12-нд Казань, Москва, Санкт-Петербург, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон. Энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлэх, 2018 оны “Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 25-нд Ростов-на Дону, Самара, Санкт-Петербург, Саранск, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтооно. Энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлнэ. ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
https://ikon.mn/n/112k
112l
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн ШУУД тохирлын ХАРИУ
ikon.mn
06/07/2017 17:46:59
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:46 2017/06/07 Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.07/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 16-6-1-9-22-38 +11 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 3-7-8-9-3-0 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 1-6-1-9 2-р зэргийн хонжворын хариу: 8-8-3-1 3-р зэргийн хонжворын хариу: 4-0-9-1 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 17:15 2017/06/07 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.06.07/ ээлжит тохирол эхэллээ. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/iKonNews/videos/678982095620695/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:46 2017/06/07 Үндэсний лоттерейн Лхагва гарагийн /2017.06.07/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 16-6-1-9-22-38 +11 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 3-7-8-9-3-0 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 1-6-1-9 2-р зэргийн хонжворын хариу: 8-8-3-1 3-р зэргийн хонжворын хариу: 4-0-9-1 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/112l
112m
Засгийн газраас Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ
ikon.mn
06/07/2017 17:30:00
Гэрэл зургийг Mpa.mn - Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа- Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2,400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх боломж бүрдэж байна. Засгийн газрын “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу тусгай сургуулийн бага ангийн сурагчдад өдөрт 600 төгрөгийн үдийн цай өгч байгаа юм. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын харааны болон сонсголын бэрхшээлтэй тус бүр нэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн тусгай сургуульд 1,602 хүүхэд суралцаж байна. Сурагчдын үдийн хоолны зардал нь жилд 746 сая төгрөг болох бөгөөд энэ оны төсөвт хүндрэл учрахгүй юм.
https://ikon.mn/n/112m
112n
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг ТӨК хариуцна
Г.Мөрөн, iKon.mn
06/07/2017 17:32:00
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгалаа. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг хариуцан, зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, төслийн ТЭЗҮ боловсруулах үед гүйцэтгэлийн хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлын бэлтгэлийг хангах зэрэг үүрэг хүлээжээ. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
https://ikon.mn/n/112n
112o
"Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна"
ikon.mn
06/07/2017 17:42:00
- Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хүрээнд бодлогын 29 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Товч мэдээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо. Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. “Олон улсын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргааны үед баримтлах журам”-ыг хавсралтаар баталлаа. Энэ нь маргааныг арбитрт шилжихээс өмнө аль болох эв зүйгээр, хэлэлцээний замаар шийдвэрлэх, гэрээний төслийн эсвэл гомдол шийдвэрлэх шатанд маргаанаас урьдчилан сэргийлэх, олон улсын арбитрын маргааны үед холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг шуурхай хангах зорилготой юм. “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, харилцан мэдээлэл солилцох журам”-ыг баталлаа. Ингэснээр байгууллагууд хоорондоо цахим мэдээлэл солилцох замаар төрийн цахим мэдээллийн санг ашиглах, хадгалалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх, найдвартай үйлчилгээг иргэн, байгууллагад түргэн, шуурхай хүргэх юм.
https://ikon.mn/n/112o
112p
Ираны парламентын ордонд амиа золиослогч бөмбөг дэлбэллээ
Р.Төмөр, ikon.mn
06/07/2017 17:45:00
Ордны цонхоор буудаж байсан этгээд бөмбөг дэлбэлжээ Буу, тэсрэх бодисоор зэвсэглэсэн этгээдүүд өнөөдөр Ираны парламентын ордон, Исламын хувьсгалын удирдагч асан Аятолла Хомейнигийн бунханд зэрэг халдлага үйлдлээ. Халдлагын улмаас гурван хүний амь үрэгдсэн тухай төрийн мэдээллийн суваг дамжуулжээ. Одоогоор хэргийн цаана хэн байгаа нь мэдэгдээгүй ч Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцлийн нэг гол тоглогч нь Иран улс юм. Парламентын ордонд гар буу, урт буугаар зэвсэглэсэн дөрвөн этгээд довтлоход нэг харуул, нэг энгийн хүн алагдсан байна. Цэргийнхэн ордонг бүслэх үеэр халдагч этгээдүүдийн нэг нь дөрвөн давхарт өөрийгөө золиослон бөмбөг дэлбэлжээ. Тегераны өмнөд хэсэгт орших Аятолла Хомейнигийн бунханд мөн зэвсэгт халдлага болох үеэр бунхны цэцэрлэгч алагдаж, өөр хэд хэдэн хүн шархдсан байна. Бунхны гадаа нэг эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлж, биедээ зургаан гранат бэхэлсэн өөр нэг эмэгтэй баривчлагджээ. Парламентын ордон болон Хомейнигийн бунхан хооронд 20 километр зайтай юм. Эдгээр газруудад одоо болтол буудалцаан үргэлжилж байгааг Ираны ILNA агентлаг мэдээллээ. Тегеран хотод хөл хорьж, гудамж замуудыг хаан, метрог хэсэгчлэн зогсоожээ. Иран улс Исламын улс зэрэг экстремист бүлэглэлүүдийн халдлагад байнга өртдөг ч том хотуудад нь ийм хэрэг гардаггүй байв. Исламын шийт урсгалын төв гэгддэг Иран улс суннит урсгалын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэхэд нь Сири, Иракийн засгийн газруудад дэмжлэг үзүүлдэг юм. Өнгөрсөн гуравдугаар сард Исламын улс бүлэглэлийн гаргасан видео дүрсэнд перс хэлээр тэд удахгүй Ираныг эзлэн суннит улсыг байгуулна гэж мэдэгдэж байжээ. Пакистантай хил залгаа Ираны зүүн өмнөд Систан-Балучистан мужид суннитууд голлон суудаг бөгөөд тэнд Исламын улс бүлэглэлийн салбар үйл ажиллагаагаа нууцаар явуулдаг. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/112p
112r
ҮЙЛ ЯВДАЛ: Барилгын салбарын нэг цэгийн үйлчилгээний нээлт болно
Г.Мөрөн, iKon.mn
06/08/2017 08:00:00
ХХААХҮЯ-ны хурлын танхимд 09:00 цагт "Төв Азийн орнуудын шим тэжээлийн өнөөгийн байдал" чуулга уулзалтын хоёр дахь өдрийн салбар хуралдаан болно. ХНХЯ-ны 10 давхарын хурлын зааланд 09:30 цагт ХНХЯ-наас Хувийн тэтгэврийн даатгалын хууль тогтоомж, эрх зүйн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цаг "Талын салхи 2017" ОУ-ын мото наадам зохион байгуулах талаар Монголын Чопперчин ахан дүүс НҮТББ- аас мэдээлэл хийнэ. "Монгол ньюс" мэдээллийн төвд 11:30 цагт Төрөлхийн дөрвөн мөчний дутуу хөгжилтэй бяцхан охин Х.Буянжаргалд туслах “Бусдын төлөө гэрэлтье” хандивын арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Мишээл Барилгын их дэлгүүрт 12:00 цагт Барилгын салбарын мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэх, барилгын ажилчдад болон гүйцэтгэгчдэд ажил олоход нь туслах, үндэсний үйлдвэрлэгчдийн барилгын материал бүтээгдэхүүнийг тээвэр ложистик, хөдөлмөр зууч, сургалт, оператор, зөвлөх болон санхүүгийн үйлчилгээ зэргийг нэг дор төвлөрүүлсэн “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний нээлт болно. Shangri-La Mall дахь Urgoo Cinema-3 танхимд 14:30 цагт АНУ-ын домогт сансрын нисгэгч Buzz Aldrin-тай хийх уулзалт, ярилцлага болно.
https://ikon.mn/n/112r
112s
Cөүлийн гудамжны автозамыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар хаана
Г.Мөрөн, iKon.mn
06/07/2017 18:35:00
Шөнийн гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд 2017 зургаадугаар сарын 7-ны өдрийн 20:00 цагаас 2017 зургаадугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл агаарын гэрэлтүүлгийн тоноглолын ажил хийх, 2017 зургаадугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагаас худалдаа, үйлчилгээний асар байрлуулах, цахилгаан, хийн түлшний холболт хийх, төслийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангахын тулд Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах гэж байгаа аж. Иймд жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын Цагдаагийн Албанаас анхаарууллаа. Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба
https://ikon.mn/n/112s
112t
Хар тамхинд мансуурагч гэрийнхнээсээ цус нэхэж айлгажээ
Р.Саруул
06/08/2017 08:25:00
-Олон хүн энэ сэдвийг хөндөхөд “Америкт ч ийм байдаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэвч гуравхан сая хүнтэй, тогтворгүй эдийн засагтай Монгол Улсад үүн шиг хэрэггүй зүйл үгүй- Хар тамхи бол үндэстний хамгийн том аюул. Энэ аймшигт зүйлийн хэрэглээ тархвал улс орон нийгэм, эдийн засаг, хүн амын өсөлт, эрүүл мэнд гээд бүх талаараа доройтон, улмаар үндэстэн устах ч магадлалтай. Монголчууд энэ аюулаас өөрсдийгөө хол хэмээн эндүүрсээр өнөөдрийг хүрлээ. Бид Орос, Хятадын дунд оршихдоо дэлхийн том зах зээлүүдэд ойр хэмээн энэ байдлаа давуу тал болгон дөвийлгөдөг. Гэвч хоёр хөрш маань эдийн засгийн том боломжийнхоо эсрэг талд хар тамхины асар том талбар гэдгийг ч мартах учиргүй. Үүнээс гадна манай улс аль хэдийнээ хар тамхи, мансууруулах бодисын дамжин өнгөрөх бааз, хэрэглэгч, нийлүүлэгч болсныг анхааруулахын тулд хэд хэдэн баримтаар жишээ татъя. Гаалийн байгууллагын мэдэгдэж буйгаар, сүүлийн таван жилийн дотор мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан 14 хэрэг бүртгэгджээ. Эдгээр хэрэг илрээгүй бол 9.4 кг хар тамхи Монгол Улсын хилээр орж ирэх байсан аж. Хамгийн гол нь энэ хэргүүдийг ихэвчлэн монголчууд үйлдсэн байх юм. Тэд хар тамхийг агаараар, авто болон төмөр замаар зорчихдоо тээшиндээ нуух, эсвэл биедээ авч явах зэргээр зөөвөрлөж байжээ. Харамсалтай нь, эдгээрийн цаана илрээгүй өнгөрсөн нь хэр олон бэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Мөн ЦЕГ-ын мэдээллээс харахад, хар тамхи зөөх, нийлүүлэх хэргүүдийг бие хүн үйлдэх нь цөөн, ихэнх нь бүлэглэлтэй хамааралтай гэнэ. Хүчний байгууллагынхан сүүлийн жилүүдэд 6-7 бүлэглэлийг хар тамхитай холбогдуулан баривчилсан ба өдгөө 140 гаруй хүн энэ хэргээс болж ял эдэлж байна. Энэ бол зөвхөн цагдаа, гаалийнхны статистик тоо. Үүний цаана хар тамхины хэрэглэгчид гэх маш том бүлэг нийгэмд бий болсныг СЭМҮТ-ийн эмч нар анхааруулж байна. Цагдаа хүчнийхэн хар тамхины наймаачидтай байнга тэмцэж байгаа ч хэрэглэгчийн тоо буурах нь битгий хэл өсөж буйг тус төвийн тайлангаас харж болно. Өнөөдрийн байдлаар хар тамхинаас хэт хамааралтай буюу донтсон 10 хүн СЭМҮТ /бидний нэрлэж заншсанаар Шар хадны эмнэлэг/-т эмчлүүлж байна. Хамгийн гол нь, эдгээрийн нэг нь мөс /метафитамин/-нд донтсон юм байна. Эмч нарын хэлж буйгаар, энэ өвчтөн мөсөнд хэт донтсон учраас авир нь догширч эмнэлгийн ажилтнуудыг хазаж, бэртээхийг улайрах болжээ. Мөн эргэлтээр ирсэн гэр бүлийнхнээсээ уух цус асуух зэргээр өөрийгөө хянаж чадахаа больсон гэнэ. Түүнчлэн түүнд хийсэн эмчилгээнүүд үр дүнд хүрэхгүй байгаа тул тусгаарлан эмчлэхээс аргагүйд хүрчээ. Ерөөсөө дэлхийн хэмжээнд энэ төрлийн хар тамхинд хэт донтогсдын 3-5 хувь нь л засал авдаг аж. Учир нь метафитамин буюу монголоор мөс гэж нэрлэдэг бодисыг химийн аргаар гаргаж авдаг. Хууль бус лабораториудад гаргаж авдаг энэ бодис яг мөс шиг цагаан өнгөтэй, талстажсан зүйл байдаг. Үүнийг хэрэглэсэн хэн боловч эхэндээ үгээр хэлшгүй баяр хөөрт автдаг. Гэвч яваандаа хоол, унд, амралт зэргийг орхиж, бүх зүйлийг мөснөөс авах гэж хичээдэг болдог ажээ. Тийм учраас мөсөнд донтогсод өлсөж, цангаж, ядарсаар амиа алдах ч түүнээс урьтаж цус харвалт, зүрхний шигдээс, амьсгалын дутагдлаас болж үхэх аюултай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын анхааруулгад бичжээ. Хамгийн жигшүүртэй нь мөсний хэрэглэгчид хүний гэх сэтгэл хөдлөл, ичгүүр, айдас үлддэггүй бөгөөд өнгөрсөн жил үүнд донтогсод хүмүүс рүү дайрч, амьдаар нь идсэн, хазаж зэрэмдэглэсэн хэрэг дэлхий дахинд олноор гарсан юм. Үүнийг дэлхий дахинд “Зомби синдром” гэж нэрлэсэн. Мөн олон орны Засгийн газар үүнтэй хатуу аргаар тэмцэхийн тулд хар тамхи наймаалсан төдийгүй хэрэглэсэн байхад л цаазаар авах ял оноохоор шийдвэрлэсэн. ДЭМБ, НҮБ-ын анхааруулж буйгаар, өнөөдөр Зүүн өмнөд Азийн орнууд хар тамхины голлох үйлдвэрлэгчид болсон ба эндээс Хятад, Орос, Зүүн Европ цаашлаад баруун руу хүрдэг болжээ. Тэгэхээр манай улс зүүн өмнөдөөс хойд хагас, зүүн Европт хүрэх дамжлага болох өндөр эрсдэлтэй гэсэн үг. Тайлан мэдээнээс харахад, Тайланд, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар зэрэг улсад голлох үйлдвэрүүд ажиллаж, байгаа гэнэ Энэ байдал нэлээн эртнээс эхэлсэн бөгөөд нэгэн жишээ татахад 2007 онд л гэхэд Бангладешаас Энэтхэг хүрэх байсан 1.2 сая ширхэг шахмал яба /мөсийг зүүн өмнөд азиуд ингэж нэрлэдэг/ хураан авч устгасан байна. Гэхдээ Энэтхэгийн цагдаа нар үүнээс их яба хил нэвтэрсэн байж болзошгүй хэмээн улс даяар онц байдал зарлан, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байжээ. Дээрх мэдээллүүдийг нэгтгэн үзвэл манай улс хэдийнээ хар тамхины аюулд нэрвэгдсэн. Тиймээс бидэнд маш хатуу хяналтын тогтолцоо шаардлагатай байгаа. Уг нь Монгол Улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт орооцолдвол 15 жилийн хорих ял оноох хуультай. Гэвч энэ хууль хэр үр дүнд хүрсэн бол. Сүүлийн жилүүдэд олны танил эрхмүүд, дуучид хар тамхины гэмт хэрэгт холбогдож, мэдээллийн хэрэгслээр шуугьдаг ч яг ямар ял шийтгэл авсан нь огт дуулддаггүй. Тэнсэн харгалзах ял төдийгөөр л “толгойгоо илүүлсэн” нь ч бий. Мөн урлагийн томоохон арга хэмжээнүүдэд залуус олноороо хар тамхи татаж байсан дуулиан ч гарч байсан. Олон хүн энэ сэдвийг хөндөхөд “Америкт ч ийм байдаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэвч гуравхан сая хүнтэй, тогтворгүй эдийн засагтай Монгол Улсад үүн шиг хэрэггүй зүйл үгүй.
https://ikon.mn/n/112t
112u
Өнөөдөр Хойд Солонгос хэд хэдэн пуужин зэрэг харваж туршлаа
Р.Төмөр, ikon.mn
06/08/2017 08:34:00
Өнөөдөр өглөө Хойд Солонгос хэд хэдэн пуужинг газраас харвасан нь тэнгисийн хөлөг онгоцны довтолгоог эсэргүүцэх төрлийн зэвсэг байж магадгүй тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээллээ. Пуужингуудыг Ганвон мужийн Вонсан хотын дэргэдэх баазаас харвасан ба 200 орчим километр зайд, далайн усанд туссан байна. Өмнөдийн арми байлдааны бэлэн байдалд шилжиж, туршилтын талаар ерөнхийлөгч Мүүн Жэ Инд илтгэсэн гэжээ. Хойд Солонгос хамгийн сүүлд тавдугаар сарын 29-нд ойрын тусгалын баллистик пуужин туршсан юм. Уг пуужин зүүн зүгт 450 орчим километр зайг туулж, Японы тэнгисийн усанд хүрсэн байна. Үүний маргааш буюу 30-ны өдөр АНУ баллистик пуужинг амдаж устгах туршилтыг зохион байгуулсан юм. Туршилтын дараа Вашингтон өөрийгөө Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах чадвартай гэж мэдэгдэж байв. 2016 оны эхнээс хойш Хойд Солонгос НҮБ-ын шийдвэрийг үл хүндэтгэн олон тооны пуужингийн, хоёр удаагийн цөмийн туршилт гүйцэтгээд байна. Үүний хариуд АНУ Солонгосын хойг орчимд их хэмжээний зэвсэг төвлөрүүлж, эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ аваад байгаа юм. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/112u
112v
22-хон настай бүсгүй яагаад амиа хорлох болов?
С.Уул
06/08/2017 08:36:00
Энэ сарын 6-ны өдөр буюу мягмар гарагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 22 настай Ж гэх бүсгүй өөрийн амьдардаг “Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Одоогоор талийгаач яагаад амиа алдах болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж мөрдөн байцаалтаар тодорхой болгох аж. Ингээд энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Эмэгтэй хүн өндрөөс үсэрч амиа хорлосон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж байна. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Талийгаачийн ямар компанид ямар ажил хийдэг байсныг мөн гэрийн хаягийг нь хэлж өгөх боломжгүй. Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байсан юм билээ. Тэр гомдлыг нь одоогоор шалгаж байгаа. Гадуур гарсан мэдээллээр бол гомдлыг нь хэрэгсэхгүй болгож буцаасан гээд байгаа. Тийм зүйл байхгүй, шалгаж байгаа, Харин амиа хорлосон гэх асуудлыг нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Прокурорын байгууллагаас энэ хоёр хэргийг нь нэгтгэж шалгаж магадгүй. Одоогоор хэн нэгэнд дарамтлуулж зодуулж амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шалгаж байна” гэлээ. Ямартай ч талийгаач Ж 1995 онд төрсөн 22 настай бүсгүй аж. Талийгаачийн талаарх мэдээллийг анх Sanjsuren Jagaanaa Tuvshinjargal гэсэн фейсбүүк хаягтай хүн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн группэд энэ хэргийн талаар нийтэлсэн юм. Тэрбээр “Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу... Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна. 22 настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш. Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. 22 давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа. Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй” гэж суусан хормойн донтой “Coxa Мебель” ХХК -ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой. Тавдугаар сарын З1-ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч’’ зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. Баянгол дүүргийн цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад...16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл объект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” хэмээн бичсэн байв. Ямартай ч эл эмэгтэйн бичсэнээр бол талийгаач бүсгүй хэн нэгэн этгээдийн дарамтаас болж амиа алдахад хүрчээ гэж харагдахаар байгаа юм
https://ikon.mn/n/112v
112w
Монгол Улс 26 улс төрийн намтай боллоо
Монголын мэдээ
06/08/2017 08:41:00
Гэрэл зургийг mpa.mn Улсын Дээд шүүх өчигдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ. Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм, нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Дээд шүүх үзжээ. Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Шинээр бүртгүүлсэн намд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна. Мөн энэ өдөр Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцжээ. Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны өнгөрөгч тавдугаар сарын 24-ний өдрийн хурлын 3-р тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
https://ikon.mn/n/112w
112x
Хятадын тэрбумтнууд улс төрийн намд хандив өгч байсан гэв
Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
06/08/2017 08:50:00
Австралийн хоёр улс төрийн нам БНХАУ-ын Коммунист намтай холбоо бүхий хоёр тэрбумтнаас ойрын 10 гаруй жилийн хугацаанд их хэмжээний мөнгөн хандив авч байсан нь ил болжээ. Тус улсын эрх баригчид энэ сарын 6-ны өдрийг хүртэл тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг баталгаажуулах, гаднын улс орны Засгийн газраас Австралид нөлөө бий эсэх судалгааг хийлгүүлсэн байдаг. Тэгвэл Австралийн “ABC” зэрэг томоохон мэдээллийн агентлагуудын дамжуулснаар, БНХАУ-ын хоёр тэрбумтан удаан хугацаанд их хэмжээний хандивыг улс төрийн намд өгч байсныг илрүүлсэн байна. Тус улсын Тагнуулын байгууллага хоёр жилийн өмнө улстөрчид хоёр тэрбумтнаас их хэмжээний санхүүжилт авч буйг илрүүлэн, болгоомжлохыг анхааруулж байжээ. Гэвч, Эрх чөлөө нам, Хөдөлмөрийн нам гэсэн улс төрийн хүчнүүд тэрхүү анхааруулгыг үл тоон их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр үргэлжлүүлэн авсаар байсан аж. Тодруулбал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан буюу “Уулын хаан” гэгддэг Хуан Шианмо болон Чау Чак Уин нар сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Австралийн дээрх хоёр намд хандив болгон 670 сая австрали долларын хандив өгсөн байна. Австралийн Тагнуулын байгууллага БНХАУ-ын Засгийн газар тус улсад ойртох зорилгоор намд хандив өгдөг тогтолцоог ашиглаж, намуудтай холбоо тогтоосон байж магадгүй гэх хардлага ч бий болжээ. Үүнтэй холбоотойгоор, Австралийн Ерөнхий сайд Мальколм Тернбулл ч орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөөд амжсан байна. Тэрбээр “Өнгөрсөн сарын эхээр, прокурорын байгууллагуудад гаднын тагнуулаас урьдчилан сэргийлэх тухай хууль буюу Австралид гаднын ямар нэг улсын Засгийн газрын нөлөөлөлтэй хууль тогтоомж байгаа эсэхийг нягтлахыг даалгаж, өөрчлөлт хийж магадгүй гэсэн үүднээс тайлан гаргахаар төлөвлөсөн юм” гэж ярьжээ. Мөн “Бид энэ асуудлыг туйлын ноцтойгоор хүлээн авч байна. Гадны улс орны нөлөөгүй Австралийн бүрэн эрх, манай улсын ардчилсан үйл явц одоо хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна” гэжээ. Тус улсын Ерөнхий шүүгч Жорж Брандис ч энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Эрүүгийн хуульд гаднын тагнуултай холбоотой гэмт хэргийн заалт оруулах эсэх талаар судалж байгаа хэмээгээд “Гаднын аль нэг байгууллага манай улсын улс төрд ямар нэг нөлөө үзүүлэх нь маш аюултай асуудал. Одоо нөхцөл байдал улам бүр муудаж байна” гэж онцлон тэмдэглэжээ. Австралийн хамгийн том мэдээллийн агентлаг “ABC”-ын мэдээлснээр тэрбумтан Чау Чак Уин аяллаар явж байна гэсэн шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин “Уулын хаан” хочит тэрбумтан Хуан Шианмо мэдэгдэл хийж, “ABC” телевиз эргэлзээтэй мэдээлэлд үндэслэн нэр хүндэд нь халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.
https://ikon.mn/n/112x
112y
Турк улсын парламент Катарт цэрэг байрлуулах хуулийг дэмжлээ
Р.Төмөр, ikon.mn
06/08/2017 08:56:00
Сүүлийн өдрүүдэд Катар болон Арабын орнуудын хооронд үүсээд байгаа зөрчил улам даамжирч байна. Өчигдөр Турк улсын парламент өөрийн цэргийг Катарт нэмж байрлуулах хуулийн төслийг дэмжжээ. Хуулийн хүрээнд Анкарагийн 2014 онд Катарт байгуулсан цэргийн баазад цэрэг нэмж байрлуулах aжээ. Исламын улс зэрэг өөр олон тооны террорист бүлэглэлүүдийг дэмждэг, санхүүжүүлдэг гэх шалтгаанаар Даваа гарагт Саудын Араб, АНЭУ, Бахрайн, Египет, Иемен, Мальдив улсууд Катараас дипломат харилцаагаа тасалсан юм. Мөн Ливийн газар нутгийг хянаж байгаа гол гурван цэргийн дэглэмийн нэг энэ бүлэгт нэгдэн орсон байна. Гэхдээ Туркийн тал энэхүү хуулийн төслийг Катар-Арабын хямрал эхлэхээс өмнө бэлдсэн байсан гэж мэдээлж байгаа. Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Катараас нүүр буруулсан Арабын орнуудыг хатуу шүүмжилсэн мэдэгдэл саяхан хийжээ. Тэрээр дипломат харилцаагаа таслах, эдийн засгийн хориг тавих нь зөв алхам биш гээд Катарыг дэмжиж, талуудын хооронд зуучилж ажиллахаа Мягмар гарагт амласан юм. Турк, Катар улсууд найрсаг харилцаатай орнууд бөгөөд хоёул Египетийн “Муслим ахан дүүс” нэртэй улс төрийн байгууллагыг дэмждэг. Харин уг хөдөлгөөнийг нь Саудын Араб, АНЭУ улсууд хууль бусд тооцон хориглодог юм. Турк ба Катар нь мөн Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг тэмцэгчдийг дэмждэг. Катар дахь баазад одоогоор Туркийн 150 цэрэг байрладаг бол шинэ хууль хэрэгжсэнээр 3,000 цэрэг нэмж илгээх юм байна. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/112y
112z
Автомашины торгуулиа онлайнаар төлөх боломжтой болжээ
СУРТАЛЧИЛГАА
06/08/2017 09:05:00
Замын цагдаагийн газраас хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн, түр зогсох хориотой газар зогссон зэрэг замын хөдөлгөөний зөрчлийн талаарх мэдээллийг www.torguuli.mn сайтаар дамжуулан иргэдэд хүргэдэг болоод хоёр жил орчим болж байна. Өмнө нь иргэд тус сайт руу хандаж торгуулийн үлдэгдэл байгаа эсэх, байгаа бол аль банкны ямар дансанд торгуулийн мөнгөө тушаах тухай мэдээлэл авдаг байсан бол харин одоо торгуулиа шууд онлайнаар төлөх боломжтой болжээ. Иймд жолооч та өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийг сонгон, дараах үйлдлийн дарааллаар торгуулиа төлснөөр цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой юм. КАРТААР ТӨЛӨХ www.torguuli.police.gov.mn цахим хаягаар нэвтрэн автомашины улсын дугаар эсвэл жолоочийн үнэмлэхний дугаараа оруулан Хайх товчлуур дээр дарна. Торгуулиа сонгон Төлөх товчлуур дээр дарна. Гүйлгээний мэдээлэл гарч ирэх ба утасны дугаар болон цахим хаягаа оруулан гүйлгээ хийх товчлуур дарна. Ингэснээр картын мэдээлэл оруулах төлбөрийн хуудас гарч ирэх бөгөөд картын мэдээллийг үнэн Зөв оруулснаар таны торгууль төлөгдөнө. ДАНСААР ТӨЛӨХ Голомт банкны www.egolomt.mn Интернэт банкны вэб хуудас болон смарт банкны аппликейшнээр нэвтрэн торгуулиа төлөх боломжтой. И-банкны эрхээрээ нэвтрэн Төлбөр-Бусад үйлчилгээ-Торгууль төлөх цэс рүү хандана. Тээврийн хэрэгслийн дугаар эсвэл жолоочийн үнэмлэхний дугаараа оруулан Хайх товчийг дарна. Торгуулиа сонгон Төлөх товчлуур дээр дарна. Смарт банк буюу та ухаалаг утсаараа Голомт банкны аппликейшн рүү эрхийн дагуу нэвтрэн торгуулиа төлөх боломжтой. САЛБАРААР ТӨЛӨХ Дурын салбартаа очин жолоочийн үнэмлэхний дугаар эсвэл тээврийн хэрэгслийн дугаараа хэлэн торгуулиа төлөх боломжтой.
https://ikon.mn/n/112z
113
50 орчим ховор нандин бүтээл нийтийн хүртээл болно
Г.Номин, iKon.mn
11/06/2013 14:25:00
“Соёл урлаг судлалын хүрээлэн”-ээс санаачлан ССАЖЯ, СУИС, Гандантэгчинлэн хийдтэй хамтран Монголын ард түмний гар дээр нууцлагдан хадгалагдаж байсан нэн ховор судруудыг цуглуулжээ. Богд хааны ордон музейд маргааш 11.00 цагаас 50 орчим ховор нандин бүтээлүүдийг багтаасан “Монгол эгшиг тэмдэглэгээ” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Энд 20-иод судар нь хуучны цаасан хэлбэрээрээ байгаа ажээ. Уг ном судруудыг цуглуулах ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд одоогоор олдоод байгаа хамгийн эртний судар нь “Их хүрээний ая дангийн гарал үүсэл” нэртэй судар юм байна.
https://ikon.mn/n/113
1130
Д.Нямбаяр: Эсийн эмчилгээний хамгийн чухал оношилгооны аппаратыг АШУҮИС нэвтрүүлсэн
Н.Батзаяа, Монголын мэдээ
06/08/2017 09:05:00
Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх, зочин профессор Д.Нямбаяртай ярилцлаа. -Анагаахын салбарын хөгжилд эмч мэргэжилтнүүдийн чадвараас гадна тоног төхөөрөмж чухал байр суурь эзэлдэг. АШУҮИС орчин үеийн дэвшилтэт шинэ тоног төхөөрөмж суурилуулсан гэлээ. Ямар тоног төхөөрөмж суурилуулав. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимд дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудад хэрэглэдэг гурван лазер, арван параметрээр зэрэг үздэг Герман улсад үйлдвэрлэсэн “Урсгал эсийн тоолуур” аппаратыг Монгол Улсад анх удаа суурилууллаа. Энгийнээр тайлбарлавал, таны цусанд байгаа дархлааны эсүүдийг тоолох юм. Хүний биед олон янзын дархлааны эсүүд бий шүү дээ, тэр бүхний тоог нь гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл таны дархлааг ямар түвшинд байгааг уг аппаратын тусламжтайгаар нарийн тодорхой мэдэх боломжтой юм. Уг аппаратыг хавдрын эсрэг эмчилгээний үр дүнг хянах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах өвчтөний дархлаа хяналт гэх мэт олон зорилгоор хэрэглэж болно. Манай улсад төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн сүүлийн үед хэрэглэж байгаа дэвшилтэт технологи юм. Тэгэхээр маш олон боломж монголчууд бидэнд нээгдэж байгаа гэсэн үг. Тэр дундаа энэхүү технологи нь эсийн эмчилгээний суурь болж өгөх бөгөөд дархлааны эсийн шинжилгээг хөгжингүй улсуудын төвшинд хийх боломжийг олгож байна. -АШУҮИС-ийн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс дархлаа тоолуулах шинжилгээнд хамрагдах боломжтой юу? -Тийм. АШУҮИС-ийн эмнэлэг энэ төрлийн шинжилгээг хийх боломж нээгдэж байна гэж ойлгож болно. Би Япон улсад энэ чиглэлээр ажилладаг. Хажуугаар нь АШУҮИС-ийн зөвлөх, зочин профессор хийдэг. Энэ хүрээнд уг тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулахаар хоёр хоногийн өмнө Японоос ирсэн. Энэ долоо хоногт тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулахаар сургалт явуулж, боловсон хүчнээ бэлтгэж байна. Жишээлбэл, дэлхий нийтээр эсийн эмчилгээний талаар ярьж байна. Эсийн эмчилгээний хамгийн чухал оношилгооны аппарат Монгол Улсад орж ирлээ гэж ойлгож болно. Та өөрийнхөө эсийг тоолуулахад шинжилгээний хариугаар NK эс цөөрсөн гэх онош гарсан гэж бодъё. NK эс нь хүний биед хавдар үүсэхээс хамгаалдаг. Цөөрсөн байвал хавдраар өвчлөх магадлал өсдөг гэсэн үг. Тиймээс шинжилгээний хариуг хараад тохирсон эмчилгээг хийх боломж бүрдэж байгаа юм. -Манай улсын анагаахын салбарт гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр өндөр хүчин чадалтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмж орж ирдэг. Харамсалтай нь тухайн тоног төхөөрөмжийн цаашдын үйл ажиллагааг хэвийн авч явах, техникийн ажилчин, боловсон хүчнийг бэлтгэдэггүй. Түүнээс болж амархан гэмтэл гарч, үйл ажиллагаа нь зогсонги болдог. Энэ талаар хэр анхаарч байна вэ? -Яах аргагүй өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ирэхэд ард нь түүний үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх асуудал гарч ирдэг. Тиймээс одоогийн байдлаар таван хүнийг сургалтад хамруулж байна. Ингэхдээ эмч, эрдэмтэн судлаачдыг түлхүү хамрууллаа. Учир нь тоног төхөөрөмжийн компанийн инженерүүд Япон улсаас жилд хоёр удаа ирж, засвар үйлчилгээ хийнэ. Мөн ямар нэгэн эвдрэл гэмтэл гарлаа гэхэд Монголд ирж засаж өгнө. Манай улсад тусламжийн шугамаар ч юм уу, ямар нэгэн байдлаар орж ирсэн зарим чухал тоног төхөөрөмжүүд музейн үзмэр шиг л байх тохиолдол гардаг шүү дээ. Бид тоног төхөөрөмжийнхөө хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай багаж хэрэгсэл болон урвалж бодисуудыг бүгдийг бэлтгэсэн. -Сүүлийн үед манай улсын залуучуудын дархлаа их суларсан гэж ярих болсон. Суларсан эсэхийг тогтоосон судалгааны ажил байдаг уу? -Одоогоор нарийн тогтоосон зүйл байхгүй. Харин хүмүүсийн дундах яриа үнэн эсэхийг уг шинжилгээний аппарат тогтоох юм. Хүмүүс субьектив зовиураа дархлаатай холбож ойлгоод байдаг. Уг аппаратыг хэрэглэж эхэлснээр үнэхээр дархлаа нь муудсан эсэхийг бодитоор харах боломжтой. -Та Япон улсад 10 гаруй жил эрдэм, шинжилгээний чиглэлээр ажиллаж байна. Ер нь манай улсын анагаахын боловсролын салбар хөгжихийн тулд цаашид юу хийх хэрэгтэй гэж харж байна вэ. Бусад улсуудтай харьцуулахад хөгжлийнхөө аль төвшинд явж байна вэ? -Би АШУҮИС-ийг 2001 онд төгссөн. Үнэнийг хэлэхэд одоогийн АШУҮИС-ийг миний сурч байх үетэй харьцуулахад газар, тэнгэр шиг ялгаатай. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд үнэхээр үсрэнгүй хөгжиж байна. Эрдэм, шинжилгээ, судалгаа болон боловсон хүчнийг бэлтгэх талаар маш их анхаарах болсон. Тухайлбал, АШУҮИС-д дэлхийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилагдлаа. Өдөр бүр сайжирч байгаа нь нүдэнд илт харагддаг. Би сургуулийнхаа зөвлөхөөр ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд, Японы шилдэг том сургуулиудад байхгүй зарим тоног төхөөрөмж манай сургуульд байх жишээтэй. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад манай төгсөгчид суралцаж байна. -Одоогоор Япон улсад ямар эрдэм шинжилгээний бүтээл дээр ажиллаж байна вэ? -Хавдар гэдэг хамгийн аюултай. Хавдрыг мэс заслын аргаар болон химийн эмчилгээгээр устгаж болно. Гэхдээ дэлхийн анагаахын шинжлэх ухааны төвшинд үзэхэд, хамгийн аюултай нь хавдар дахидаг бас үсэрхийлдэг. Хэчнээн хавдартай хэсгийг нь авсан ч үсэрхийлээд дахидаг. Үүнийг бүрмөсөн устгах аргыг боловсруулж байна. Ирэх оны дөрөвдүгээр сараас Япон улсад эмчилгээгээ эхэлнэ. Би Японд хэрэглэх эмчилгээний технологийг Монголд оруулж ирэх бодолтой байгаа. Хэрвээ тэгвэл манай улс уг аргыг нэвтрүүлсэн анхдагч орон болох юм. Үүний бэлтгэл ажлын хүрээнд уг аппаратыг АШУҮИС-д суурилууллаа.
https://ikon.mn/n/1130
1131
Нар шарсан Германы эх нутгаар ЛУУЖИН Ч ҮГҮЙ, ГАЗРЫН ЗУРАГ Ч ҮГҮЙ
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
06/08/2017 09:35:00
Чик, Майк хоёр хулгайлсан цэнхэр өнгөтэй Ладагаа унаад хаа нэгтээ давхиж байлаа... Андрей Чихачёв буюу Чик Орос гаралтай, Монгол төрхтэй, ядуусын хорооллоос гаралтай хүү. Харин Майк боломжийн амьдралтай хэдий ч эцэг, эхийн харилцаа асуудалтай, анхаарал сул. Тэд ангидаа гадуурхагддагаараа зовлон нэгтэй. Тиймдээ ч бие биенээ олж, Германы эх нутгаар хүссэнээрээ явж, эрх чөлөөг мэдэрч, жинхэнэ амьдралтай нүүр тулна. Хамгийн сонирхолтой нь Чик, Майк хоёр 14-хөн настай. 14 настай хөвгүүд машин хулгайлж, цагдаа нараас зугтан, төрөлх нутаг Берлинээ орхин зугаалах тухай төсөөлөл Германы нэрт зохиолч, зураач, Волфганг Херндорфоос л гарах биз. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Орчин үеийн Германд өсвөр насны хүүхдүүд гэрээсээ гараад хөлөг онгоцонд суух нь үлгэр. Тиймээс машин арай боломжтой санагдаж байлаа. Машин хулгайлна гэж бодсоны дараа зохиолын үйл явдлууд урсаад ороод ирсэн” хэмээн хэлж байжээ. Энэ санаа биеллээ олж 2010 онд “ЧИК” роман мэндэлсэн. iKon.mn-ээс энэ зун уншихыг санал болгож буй номын цуврал нийтлэлээ “Чик” романаар эхлүүлж байна. `Чик` романы зохиолч Волфганг Херндорф Зөвхөн Германд л гэхэд хоёр сая гаруй хувь борлогдож, дэлхийн 25 хэл дээр орчуулагдсан “Чик” роман Монгол хэл дээр хэвлэгдээд удаагүй байна. “Монсудар” хэвлэлийн газраас Гёте институтын дэмжлэгтэйгээр энэхүү номыг Монголын уншигчдад хүргэсэн ажээ. Сэдэв, адал явдал, бичлэгийн хэв маягаараа уншигчдыг татах энэ роман хэдий өсвөр насныханд зориулагдсан гэх боловч энэ насыг туулж өнгөрүүлсэн хүн бүрт ойлгогдох учиртай. Учир нь мөрөөдөл, гэнэн дурлал, шохоорхол, өөрийгөө танин мэдэх оролдлого, үе тэнгийнхэндээ мундаг харагдах гэсэн хүсэл, хараалын үгс, замбараагүй байдал гээд залуу насыг тодорхойлох бүхнийг багтааж чаджээ. Зохиолч Волфганг Херндорф Герман улсын Хамбург хотноо мэндэлсэн. Хэдий богино насалсан ч тэрбээр Германы залуу зохиолчдын шагнал, Лайпциг хотын номын үзэсгэлэнгийн шагнал гээд нэр хүндтэй шагналуудыг хүртсэн амжилттай. Орчин үеийн зохиолч түүнээсээ доош үеийнхний сэтгэл зүйг мэдэрч, тэднийг бүрэн илэрхийлж чадна гэдэг энэ зохиолын амжилтад хүрсэн хамгийн гол онцлог болов уу гэж уншигч миний бие харж байсан юм. Б.Ананд: маш олон шалгаруулалтад оролцож, кинонд тоглохоор сонгогдсон Гэрэл зургийг MPA.mn Зохиол хэвлэгдсэнээс зургаан жилийн дараа буюу 2016 онд Турк гаралтай Германы кино найруулагч, зохиолч, продюсер Фатих Акин “Чик” зохиолоор бүрэн хэмжээний кино хийсэн байдаг. Энэ киноны гол дүр Монгол царайтай, Орос гаралтай хүү Чикийн дүрд Батбилэгийн Ананд тогложээ. Одоогоор Берлинд амьдарч, сурч байгаа Б.Ананд Улаанбаатарт болох “Алтан хальс” индепендент кино наадмыг тохиолдуулан киноныхоо нээлтийг тохиолдуулан түр хугацаагаар ирсэн байх үед нь бид уулзаж, цөөн хором ярилцсан юм. -Сайн байна уу. Киноныхоо нээлтэд зориулаад Монголд ирсэн үү. Энд хэр удаан байх вэ? -Би хичээлийнхээ амралтын дундуур ирсэн болохоор удахгүй. Бүтэн сайнд буцаад ниснэ. Киноныхоо нээлтийг хийх зорилготой ирсэн. Манай киноны найруулагч Фатих Акин бас өнөөдөр Монголд ирнэ. -Анх яагаад “Чик” кинонд тоглохоор болсон бэ. Дүрийн сонгон шалгаруулалтад орсон уу? -Тэгсэн. Манай аавд энэ кинонд тоглох Ази царайтай хүүхэд хайж байгаа тухай мэйл ирсэн. Бид эхлээд тоогоогүй ч, дараа нь авга ахтайгаа ярьж байхдаа сонирхолтой байж магадгүй гэж үзээд зураг, видеогоо явуулсан. Дараа нь маш олон шалгаруулалтад оролцож, кинонд тоглохоор сонгогдсон. ТРЭЙЛЕР: -Кинонд тоглохдоо анх зохиолтойгоо танилцаж байсан гэсэн. Энэ номын талаар мэдээлэл өгөөч. Өөрт чинь ямар санагдаж байв? -Германы бестселлер ном. Берлиний сургуулийн есдүгээр ангийн бүх сурагчид унших ёстой номын жагсаалтад байдаг. Би өмнө нь уншиж байгаагүй ч сонгон шалгаруулалтад орохдоо номоо уншиж эхэлсэн. Ном маш их таалагдсан. Яг юу нь таалагдсан бэ гэвэл тийм ч урт ном биш гэлээ олон чухал санааг өгдөг. Түүний нэг нь “Гараад амьдралтай нүүр тул”, “Өөрийнхөөрөө бай, дуртай зүйлээ хий” гэсэн санаа юм. -Чик сахилгагүй, дэггүй хүүхэд. Энэ дүрийг гаргахад хэр байсан бэ. Дүрээ гаргахдаа хэрхэн ажилласан бэ? -Чик бид хоёрт адилхан зүйл байхгүй. Гэхдээ ном уншаад юу боддог, юу хийдгийг нь ойлгохыг оролдсон. Дараа нь найруулагчтайгаа ярилцсаны дараа яаж тоглохоо мэдсэн. Хоёр сарын зураг авалтын үед дүрдээ их дасдаг юм билээ. -Кинонд хамт тоглосон Герман хүүхдийнхээ талаар мэдээлэл өгөөч. Чик, Майк хоёр байнга л хамт явдаг шүү дээ? -Майкд тоглосон хүүхдийг Тристан Гюбел гэдэг. Надаас нэг дүү. Одоо Берлинд амьдардаг. Тристан Гюбел хоёр наснаасаа кинонд тоглосон туршлагатай. Урлагийн гэр бүлээс гаралтай хүүхэд. Зураг авалтын үеэр надад маш их тус болж, олон зүйл зааж өгсөн. -Чи Герман хэлний мэдлэг сайтай юм билээ. Хэдэн настайдаа Германд ирж байсан бэ? -Анх 8 настайдаа Германд ирж байсан. Ирээд зургаан жил болж байна. -“Чик” киног Германчууд хэрхэн хүлээн авч байсан бэ. Та бүхэн киноныхоо нээлтийг өөр орнуудад хийсэн үү? -Сайн хүлээж авсан гэж боддог. Киноны шүүмжүүд ч маш сайн байсан. Олон хүмүүс манай киног үзсэн. Бид Сингапур, Мексик, Москвад киноныхоо нээлтийг хийсэн. Энэ орнуудад киног маань маш сайн хүлээн авсан болохоор их баяртай байдаг. -Монголд киногоо Баасан гарагт /06.09/ нээнэ. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж бодож байна уу? -Одоохондоо яг хэрхэн хүлээж авах тухай сайн мэдэхгүй байгаа. Ямар байсан киногоо үзээд таалагдана байх гэж бодож байна. -Ярилцсанд баярлалаа. Гэрэл зургийг MPA.mn “Чик” романы зургуудыг 1987 онд төрсөн Германы залуу зураач Лаура Олшок зуржээ. Үйл явдлын утгыг илэрхийлэх, сонирхолтой зургуудыг та олж харах болно. Тэрбээр зохиолын тухай “Цэнхэр Лада машинаар нь тэдэнтэй цуг аялахад тэнд буй үсэг, үйлдэл бүрээр нэгэн гайхамшигт шинэ ертөнц өмнө минь нээгдэнэ. Энэ аялал маань үргэлж сайхан, өнгө алагласан, гял цял биш, харин этгээд, инээдэмтэй, харанхуй бараан, нууцлаг байв” хэмээжээ. Харин Монгол хэл рүү орчуулсан орчуулагч Сортана “Волфганг Херндорф бол уран нарийн мэдрэмжтэй, тэр мэдрэмжээ зохиолдоо тун энгийнээр дүрслэн харуулж чаддаг. Иймээс ч уншигчид нь нас, хүйс, улс орны хязгааргүй. Чик роман нь уран цэцэн үггүй, харин илүү бодит, өдөр тутмын ярианы хэллэгтэй болохоор ямар ч насны хүнд ойлгомжтой, сонирхолтой” гэж тодорхойлсон байна. Үнэхээр “Чик” романыг бичихдээ энгийн үг ашигласан ч цаанаа л мэдрэмжтэй хандсан санагддаг. Уншигчид Герман орны байгалийн үзэсгэлэн, хүмүүсийнх нь зан авиртай зохиолын гол баатруудаар дамжуулан танилцаж болно. Хамгийн гайхалтай нь энэ зохиол таныг Германы эх нутгаар луужин ч үгүй, газрын зураг ч үгүй аялуулж чадна.
https://ikon.mn/n/1131
1132
Н.Буянбаатар: Гоцлол хөгжимчид үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ
Н.Батзаяа, Монголын мэдээ
06/08/2017 09:13:00
Монголын үндэсний хөгжмийн их найрал албан ёсоор үүсээд аль хэдийнээ 55 жил болжээ. Гэхдээ Монголын үндэсний хөгжмийн их найрлын түүхийг 55 жилээр хязгаарлаж болохгүй. 55 гэдэг бол Хубилай хааны үеэс хойш олон зуун жил тасраад байсан төрийн үндэсний их найрлыг 1962 онд тухайн үеийн төр засгаас сэргээн байгуулах шийдвэр гарснаас хойших он тоолол. XX зууны дунд үеэс дахин байгуулагдсан үндэсний их найрал Монголын ард түмэндээ өөрийн орны зохиолчдын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг билээ. Тэгвэл 55 жилийн ойн хүрээнд “Гоцлол хөгжимч”-дийн концертыг бэлтгэсэн аж. Энэ талаар ҮДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатартай ярилцлаа. -Энэ жил Үндэсний хөгжмийн их найрал үүссэний 55 жилийн ойн баяр тохиож байна. ҮДБЭТ-ын уран бүтээлчид ойн баярынхаа хүрээнд үзэгчдэдээ өөрийн орны болон дэлхийн сонгодог бүтээлээр бэлэг барьдаг уламжлалтай. 55 жилийн ойн баярын тоглолт ямар онцлогтой байх вэ. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу? -Бид тав таван жилээр ойн баяраа тэмдэглэдэг. Ойн баярт зориулсан үйл ажиллагаанаас гадна зун болгон найрал хөгжмийн тоглолтоо үзэгчдэдээ толилуулдаг. 55 жилийн ойн баярын үйл ажиллагааны хүрээнд “Гоцлол хөгжимчид”-ийн концерт тоглоно. Найрал хөгжмийг нийт 10 гаруй төрлийн хөгжмийн зэмсэг нийлж бий болгодог. Тухайлбал, утсан, товшуур, үлээвэр, цохиур хөгжим гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй. Утсан хөгжмийн төрөлд хуучир, морин хуур, их хуур багтдаг. Найрал хөгжмийг бүрдүүлдэг хөгжмийн зэмсгүүдээр тоглодог гоцлооч нарын тоглолтыг хийнэ гэсэн үг. Бишгүүр, шанз, хуучир ёочин, морин хуур, эвэр бүрээ, ардын бишгүүр гэх мэтчилэн хөгжмийн зэмсгээр тоглодог нийт есөн гоцлол хөгжимчин тоглоно. Эдгээр уран бүтээлчид маань МУАЖ Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын уралдааны тэргүүн байр, Б.Шаравын нэрэмжит үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын уралдаан, АЖ Г.Жамъянгийн уралдааны шагналтууд. Тэд Монголын болон дэлхийн сонгодог хийгээд бусад орны хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглоно. Жишээлбэл, Монголоос нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Шанзны концерт”, Ш.Өлзийбаярын цуур хөгжимд зориулсан “Эвэр бүрээ” концерт гэх мэтчилэн олон сайхан бүтээлийг тоглохоор бэлдэж байна. Мөн дэлхийн олон хөгжимчин тоглодог “Кармен” дуурийн удиртгал гэх зэрэг олон уран бүтээлийг үндэсний хөгжмөөр тоглох юм. Энэ уран бүтээлүүд Монголын үндэсний хөгжмийн зэмсэг болон хөгжимчдийн ур чадвар цаашлаад үндэсний урлаг, хөгжмийг таниулах, сурталчилна. Мөн энэ концертод Улаанбаатар хотод суугаа Элчин сайд нар болон ажилчид үзэх юм. Үүгээр дамжуулан Монголын үндэсний урлаг болон үндэсний найрал хөгжмийг сурталчлах зорилготой концерт бэлтгэж байна. -Одоогийн байдлаар хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ? -Манай үндэсний хөгжмийн их найрал 65 хүний бүрэлдэхүүнтэй. 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай зарлиг гарсан. Гэвч уг зарлиг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад хэрэгжихгүй байгаа.Ерөнхийлөгчийн зарлигт манай үндэсний хөгжмийн их найрлыг 120 хүний бүрэлдэхүүнтэй болгох талаар тусгасан. Өөрөөр хэлбэл, жил бүр тодорхой хэмжээнд манай бүрэлдэхүүнийг өргөжүүлсээр 120 хүнтэй болгоно гэсэн үг. Хэрвээ 120 хүнтэй болбол дэлхийд их өвөрмөц бүтэц, бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийг Монгол Улс бий болгоно. Ингээд хэлэхээр огт хоосон зүйлийг бий болгох юм байна гэж ойлгож болохгүй. Манай үндэсний хөгжмийн их найрал он удаан жилийн түүхтэй. Хубилай хааны үед 412 хүний бүрэлдэхүүнтэй төрийн ордны их найрал хөгжим байсан тухай түүхэн сударт өгүүлдэг. Гэвч цаг хугацааны эрхээр үндэсний хөгжмийн их найралгүй болсон. Үүнийг XX зууны дунд үеэр сэргээн байгуулсан ч улам хөгжүүлэх хэрэгцээ шаардлага гарсан юм. Үүнтэй холбогдуулан Монголын олон зуун жилийн соёл, урлаг, үндэсний уламжлалыг хадгалах, судлах, найрал хөгжмийг хөгжүүлэх, сайжруулах зорилгоор төрөөс анхаарч эхэлсэн. Ер нь цаашид дээрх зарлиг бүрэн хэрэгжвэл Ази байтугай Дэлхийд өөрийн гэсэн өнгө, төрх, аялгуу дүрслэлтэй том оркестр болно. Яах вэ, бусад орнуудад үндэсний оркестр байдаг. Гэхдээ манай үндэсний оркестр тэднээс огт өөр. Тухайлбал, БНХАУ-ын үлээвэр хөгжим нь тийм ч баялаг биш. Утсан хөгжмийн төрөлд хуучир л байх жишээтэй. БНСУ-д ятга илүү голчилдог. ОХУ-ын найрал хөгжимд утсан хөгжим гэж байдаггүй. Гэтэл манай их найралд утсан хөгжмийн төрөлд гэхэд хуучир, морин хуур, их хуур байдаг. Энэ мэтчилэн арвин их баялагтай, түүгээрээ ч бусад улсаас ялгаатай. -Манай улсын иргэд үндэсний хөгжмийн их найрлыг тэр бүр сонсдоггүй. Зарим нь энэ талаар мэддэггүй. Гэтэл үндэсний хөгжим устаж үгүй болох аюулаас хамгаалж үлдэх нэг гарц нь үндэсний их найрал юм болов уу гэж боддог юм. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? -1990 оноос хойш манай улсын нийгмийн систем өөрчлөгдлөө. Дэлхий ертөнц даяарчлагдаж, хаалттай байсан зүйлс нээлттэй боллоо. Хэн юу сонирхох нь нээлттэй, чөлөөтэй шүү дээ. Тийм учраас зарим хэсэг нь поп хөгжим сонирхож байхад нөгөө хэсэг сонгодог хөгжим сонсдог. Аливаа зүйл үндэстэй байж л цаашаа хөгжинө. Манай улсын хувьд сурталчилгаа, маркетинг нь бүрэн дүүрэн хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ төрийн бодлогын хэмжээнд системтэйгээр эх орноороо бахархах сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэх ёстой. ЕБС-ийн сурагчдын хичээлийн программд албан ёсоор эх оронч үндэсний үзлийг хоногшуулах талаар оруулах хэрэгтэй. Сүүлийн үед залуус KFC идвэл бол мундаг болчих юм шиг боддог болж, гэхдээ түүн шиг худал зүйл байхгүй. Лэди Гагаг сонсвол мундаг боловсролтой, соёлтой болох юм шигээр бодоод байна л даа. Гэхдээ тэд уран бүтээлээ тив алгасан хүргэж чадаж байна. Үүнийг буруутгах аргагүй. Бид харин үүний эсрэг залуучуудын сэтгэл зүрхэнд би монгол хүн, монгол гэдэг улс ийм соёл, уламжлалтай гэдгийг төрөхөөс нь авхуулаад хоногшуулах ёстой. Ингэхгүй бол энэ олон замбараагүй мэдээллийн дунд ойд төөрсөн сармагчин гэдэг шиг монголоо үл тоож байна, залуучууд. Зарим оронд улс орноо эмх цэгцтэй байлгахын тулд хэрэггүй мэдээллийн урсгалыг хааж байх жишээтэй. Гэтэл бид дэндүү нээлттэй байна. Төрийн бодлого нь шат шатандаа нийгэм рүүгээ нэгэн зорилгоор харж чадахгүй байна шүү дээ. Бид гуравхан саяуулаа. Тиймээс Монгол хүн бүрийг үндэсний бахархалтай, эх оронч хүмүүжилтэй болгох ёстой. Монголын үндэсний хөгжмийн их найрлыг хүн бүр ухаарч, ойлгож, дэмжиж ядахдаа 15-20 мянган төгрөгөөр үзээд бахархаад гарах ёстой. 20 мянган төгрөгөөр тэр байтугай зүйлийг хийдэг. Залуучууд 20 мянган төгрөгөө бааранд үрж, дуусгаж байна. Гэтэл тэр мөнгөөр бааранд орсноос хэд дахин илүү ухаарал, гэгээрлийг аваад гарах боломжтой. Үүнийг манай залуучууд ойлгох ёстой юм. -Одоо тоглож байгаа тайз тоглолтод хэр тохиромжтой вэ? -Монгол Улсад найрал хөгжим тоглоход зориулагдсан тайз байхгүй. Бараг бүх оронд байна, ганцхан Монголд алга. Ядаж тайзан дээр тусгай зориулалтын том акустик хана босгодог. Тийм зүйл ч байхгүй. Манай тайзыг тайз гэхэд өрөвдмөөр шүү дээ. Жүжигчдийн хувцсаа сольдог өрөөтэй адилхан хэмжээтэй. Бид дэлхийн театрын барилга, акустик, техник, технологиос маш их хоцорсон. Социализмын үед баригдсан хоёр ягаан байшин, Соёлын төв өргөө л байна. “UB палас”-ын концертын их танхим гээд байх юм. Тэр бол концертын их танхим биш. Их бүдүүлгээр ярихад, зүгээр нэг “агуулах” гэж хэлж болно. Тийм зүйлийг концертын их танхим гэхэд хэцүү. Үүнийг манайхан мэдэх ёстой. Та нар дэлхийн театруудын сайт руу ороод хараарай. Большой театрыг 700 сая ам.доллараар засаж байна. Маринский их театрыг засаад хажууд нь шинээр барьж байна. Одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үндэсний урлагийн их театрын ордон барина гэж орсон байна билээ. Бид тэсэн ядан хүлээж байгаа. Хэрвээ тэр ордон баригдчихвал дэлхийн Италийн дуурь манай улсад ирээд тоглож болно. Оросын Большой театр ч ирээд “Хунт нуур”-аа тоглох боломжтой. Одоогийн нөхцөлд дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн театрууд ирээд тогловол бид ийм “амбаарт” тоглодог хүмүүс биш гэж л хэлнэ. Үүнээс л их зүйлийг ойлгох хэрэгтэй.
https://ikon.mn/n/1132
1133
Голомт банк Agricultural bank of China хамтран худалдааны бизнесийг дэмжих харилцагчдын уулзалтыг зохион байгууллаа
СУРТАЛЧИЛГАА
06/08/2017 09:14:00
Голомт банк БНХАУ-ын Тариалангийн банк буюу “Agricultural Bank of China”-тай хамтран Хятад Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт үр ашиг бүхий шинэ боломжуудыг нээх зорилготой Худалдааны бизнесийг дэмжих харилцагчдын чуулга уулзалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Голомт банк болон Хятадын Тариалангийн банкны хорь гаруй томоохон харилцагчид, БНХАУ-ын Ардын банк, Гадаад валют зохицуулалтын газрын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гарахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс байгууллага бүрийн үйл ажиллагааны онцлог, хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар товч танилцуулга хийж, хоёр улсын эдийн засгийн орчин болон хоёр банкны хамтын ажиллагаа, хэтийн төлөвлөгөөний талаар мэдээлэл өгчээ. Мөн энэ үеэр ам.долларын гадаад гүйлгээний үйлчилгээгээ зогсоогоод байсан Хятадын Тариалангийн банк Голомт банктай USD лоро дансны гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр банкны хамтын ажиллагаа өндөр түвшинд буйг нотолсон юм. Ингэснээр Голомт банк Хятадын Тариалангийн банк руу ам.долларын гүйлгээ хийх боломжтой Монгол дахь цорын ганц банк болж байгаа бөгөөд өмнө нь хоёр банк MNT лоро дансны гэрээ байгуулж, төгрөгөөр гадаад гүйлгээ хийх боломжийг бүрдүүлж байсан юм.
https://ikon.mn/n/1133
1135
О.Баасанхүү: Эрүүгийн хуулиар хар тамхины хэрэгтнүүд бүгд суллагдана
Ч.Үл-Олдох
06/08/2017 10:26:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. -Ирэх сарын 1-нээс Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлнэ. Эх орноосоо урвах гэдэг заалтыг хассаныг та эсэргүүцэж байсан, эргээд оруулахаар болсон юм уу? -Би өмнө нь зөндөө хэлж, шахалт шаардлага тавьж байсан. Ялангуяа өнгөрсөн парламентад Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, хуульч гишүүд Хууль зүйн байнгын хорооноос гарах мэдэгдэл хийж байсан. Хууль зүйн сайд Эрүүгийн хуулийг сайжруулна гэдэг нэрээр тодорхой заалтуудад өөрчлөлт оруулахдаа харин ч муу болгочихсон. Мууг нь ч сайжруулсангүй. Юуг үндэслэж ингэж дүгнэж байна гэвэл өөрчлөлт оруулах төслөө өргөн бариагүй. Энэ байдлаас болж ноцтой үр дагавар гардаг учраас би мэдэгдэл хийсэн. Үүний нэг нь эх орноосоо урвах гэдэг заалтыг авчихсан байсан явдал. Гэтэл Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улстөржсөн мэдэгдэл хийсэн. Би үүнтэй холбогдуулж онц ноцтой байж болох мэдээллийг хэвлэлийнхэнд задална гэж хэлж байсан. Яагаад гэвэл, хууль зөрчлөө, нууц гэдэг тамгаар халхавч хийж УИХ-ын гишүүн төрийн нууц задрууллаа гэж яривал яриг. Хуулийн заалт өөрөө ноцтой учраас эх орноосоо урвах гэдэг заалтыг Эрүүгийн хуульд заавал оруулах ёстой. Зөвшилцөл, хэлцэл, хэлэлцүүлгийн дүнд гишүүд ойлгож, энэ заалтыг оруулахаар болсон. Шуурхай батлаасай гэж хүсэж байна. Энэ асуудлыг Б.Батзориг, Я.Содбаатар нарын гишүүд өргөн бариад явж байгаа. -Нийгмийг түгшээж байгаа хар тамхины хэргийг Эрүүгийн хуулиар хэрхэн зүйлчилсэн нь анхаарал татаж байгаа. Та юу гэж үзэж байна? -Хар тамхины хэрэгт 5-12 жилийн ял ногдуулахаар тавьчихсан байгаа. Энэ хэргийн улмаас шоронд байгаа бүх хүн долдугаар сарын 1-нээс суллагдана. Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим гэж бий. 12, 15 жилийн ял авсан хүмүүс байлаа гэхэд интервалд ороод шууд доод талын ялын хэмжээг өгнө. Тэр нь таван жил. Тэгэхээр бүгд таван жил болно. Давтан хэрэг хийсэн, онц их хэмжээний хар тамхи зарах гэж байсан гээд шүүхээр орсон бүх хүн эсвэл шүүхээр орох гэж байгаа хүмүүс автоматаар таван жилийн ялтай болно. Гадаад, дотоодоосоо авхуулаад 2-3 жил шоронд ял эдэлсэн бараг 200-гаад хүн бий. Тэр хүмүүс таван жил болонгуут гарна гэсэн үг. Доод тал нь таван жил гэдэг ийм бодлоготой байгаа. Хэний хүүхэд ийм хэргээр шоронд байгааг олон нийт мэдэж байгаа. Хэний хүүхэд хэрэгт холбогдоод байгааг ч мэдэж байгаа. Тиймээс энэ заалтыг өөрчлөх шаардлагатай. Хуулийн тайлбарт, тохиролцож чадах юм бол ялаас чөлөөлнө гэсэн ойлголт байгаа. Хамтран хэрэг үйлдсэн хүнээ хэлж өгөх, өөрөөр хэлбэл авчирсан хар тамхиа сайн дураар хүлээлгэж өгөх, ийм утгагүй заалт хуульд байна. Дэлхийд энэ төрлийн ялаас чөлөөлдөг нэг ч жишиг байхгүй. Ардын намынхан шийдэж болдог юмаа гэрлийн хурдаар явуулдаг, хүсэхгүй байгаа зүйлээ хэдэн жилээр ч хойш нь тавьдаг. Тиймээс 65 гишүүнийг хар тамхины хэргийг тодорхой хэмжээгээр шийдэж өгөөч гэж хүсмээр байна. Ер нь бол Эрүүгийн хуульд маш ноцтой олон заалт бий. -Тухайлбал? -Хүчингийн хэрэг маш аймшигтай, хэлэхгүй байх арга алга. Энэ хэрэг хоёрхон жилийн ялтай. Онц ноцтой хүчингийн хэрэг үйлдэхэд хоёр жилийн ял ногдуулна. Нямбаатар гишүүн Эрүүгийн хууль дээр тайлбар хийснийг хүмүүс шууд нэвтрүүлгээр харсан байх. 16 жилийн ялтай гэж тайлбарлаад байгаа. Гэтэл доод тал нь таван жил байгаа. Шоронд ял эдэлж байгаа хүмүүст интервал хийж суллахаар болж байна шүү дээ. Дээрээс нь энэ нөхөд хар тамхины асуудлаар хэл амтай байгаа хүүхдүүдээ таван жилээр шийдүүлэх, эсвэл тохирсон гэж хэлээд гаргах юм байна. Аймшигтай, маш ноцтой хэрэг хийсэн хүмүүс хэзээ мөдгүй гарах нь. Өнөөдөр хүмүүс сонгууль гээд тоохгүй бужигнаж байтал маргааш ийм хууль хэрэгжих гэж байна. -Өөрчилье гэж та УИХ-ын даргад хандана гэсэн. Юу болсон бэ? -Би энэ асуудлаар ирэх намраас ажлын хэсэг гаргаач. Хэдийгээр долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж байгаа ч ажлын хэсэг гаргаж, болохгүй байгаа заалтуудаа улстөржилгүй засаж авъя гэсэн албан бичгийг УИХ-д даргад хүргүүлнэ гэсэн байр суурьтаа хэвээр байгаа. Одоогоор бол ямар ч байсан эхний ээлжид эх орноосоо урвагчдыг алдахгүй болсондоо баяртай байна. Энэ асуудлаас бол Хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр намайг ална, хядна гэж зодохыг завдсан. Зам тээврийн дэд сайд Цогтгэрэл хэл амаар доромжилсон. Асуудлын гол нь бодитой зүйлийг судалж гаргаад ирэхээр амь нас, эрүүл мэнд, нэр төр рүү минь халдаж байна. Төмөр замын асуудал, аудит дээрх зүйлүүд, түүний цаана юу байна гээд олон юм байгаа. Нотлох баримттай, бодит зүйлүүд дээр тэр нөхөд сандарч, тэвдэхээрээ чаддаг нь хүнийг доромжлон гутааж, алж хядна гэж сүрдүүлдэг болж байна. Эцсийн эцэст би үнэний талд байна. -Эрүүгийн хууль хэрэгжсэнээр хэдэн хүн суллагдана гэсэн судалгаа байгаа юу? -Хар тамхины хэрэгтэй бүх хүн суллагдана. Тодорхой тоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас лавлаарай. Интервал буюу ялын тэгшитгэлээр ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Ялангуяа хүчирхийллийн хэрэг маш ноцтой. Эрүүгийн хуульд хүйсийн ялгавар гаргах гэж байсныг хүйсийн баримжаагаар ялгах гээд оруулчихсан нь “Ижил хүйстнийг хамгаална” гэсэн хамгаалалт болчихсон. Бага насны хөвүүдийг оролддог, бэлгийн дур хүслээ гаж байдлаар хангадаг бузар хүмүүс хаа сайгүй байх юм. Түүнийгээ хуулиар хамгаалаад байна шүү дээ. -Эрүүгийн хуулиар авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарлаа гэж нэг талаас үзэж байгаа. Дэвшилттэй тал байна уу? -Авлига, албан тушаалын хэрэг харьцангуй ойлголт. Хүүхдээ ажилд оруулах гээд 300 төгрөг өгөөд, эсвэл хоёр кг чихэр, шил архи авч очоод шоронд орсон хүн бий. Өнөөдөр төрөл садантай хүн төрийн албанд ордог, төрсөн хүүхдийнхээ төлөө санаа тавьсан хүн шоронд ордог болох гээд байна. Төрийн томчууд бол чөлөөлөгдөөд байгаа шүү дээ. Ял шийтгэлтэй хүн төрийн албанд ажиллаж болохгүй гээд байгаа. Гэтэл төмөр замд л гэхэд ял шийтгэл авсан хэчнээн хүн төрийн албанд ажиллаж байгаа ноцтой мэдээлэл бий. Тэгэхээр хууль сонголттой хэрэглэдгээ болих хэрэгтэй. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэдэг шиг авлигын эсрэг, оффшорчидтой тэмцье гэдгийг тэр хүмүүс нь өөрсдөө яриад байна. Тэр хүмүүс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгээ гаргаж тавих ёстой. Гэтэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг заалт хуульд байхгүй болчихсон байхад юу шийдэх вэ дээ. Төрийн албаны тухай хууль гэхэд л ганц өгүүлбэр орж ирсэн нь авлигын хэргээр ял эдэлж байсан бол төрийн албанд орохгүй гэсэн хэр нь хүн алсан, хүчин хийсэн, албан тушаалын хэрэгтэй хүн болно гэж байх жишээтэй. Хууль өөрөө үг, өгүүлбэр, цэг, таслал бүхнээрээ шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Иймээс би одоогийн Эрүүгийн хуулийг хэрэгжихэд маш түвэгтэй гэж хэлнэ. Ер нь бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүслийг л биелүүлж байгаа, ийм л хууль. Тэр хүний ярьдаг эрхзүйн шинэчлэл нэрийн дор “СОРОС”-ын хэдэн хүүхдүүдийг авчирч суулгаад мөрөөдөл нь өнөөдөр ийм л шатанд явж байна. -Прокурорын хуулийн талаар юу хэлэх вэ. Мөн өмгөөлөгч байсан хүний хувьд хуулиар өмгөөлөгчийн эрхийг хэр дээшлүүлсэн гэж үзэж байна? Прокурор, өмгөөлөгч, шүүгч гурав нийлж байж шүүх засаглал болдог. Түүнээс шүүгч, прокурор хоёр нийлээд шүүх засаглал болчихдоггүй. Прокурор, өмгөөлөгч хоёр нэг статустай байх ёстой. Нэг байр суурьт байх ёстой. Нэг нь цагаатгах, нөгөө нь яллах. Өнөөдөр прокурорын орон тоо өчнөөнөөр нэмэгдэнэ. Зөрчлийн хууль гэж оруулж ирсэн учраас хяналт тавих прокурорын тоог нэмэхээс аргагүй. Прокурорын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг оруулж ирж байгаагийн цаад санаа нь албан тушаалтны тоо, төсвийг л нэмэх гээд байгаа зүйл. Түүнээс тогтолцоо нь, хуучин хууль нь болохгүй байгаадаа биш. Данхайсан төр, данхгар хүчний байгууллагуудын тоо л нэмэгдэнэ. Үүний оронд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг ажиллуулах нь зүйтэй юм. Ц.Нямдорж үүнийг шаардсан. Би ч шаардаж байгаа. АТГ-ын дарга нарыг хэн шалгадаг юм бэ. ОХУ, Хятадын жишээг харахад Авлигатай тэмцэх газрынхны авсан мөнгө нь машин машинаар гарч ирж байгаа биз дээ. Тэгэхээр тэднийг хянадаг, шалгадаг байгууллага байх ёстой. Харамсалтай нь энэ заалтыг бас л улстөржөөд унагаачихсан. Үүнийг өөрчлүүлэх шаардлагатай. Хуулиар өмгөөлөгчийн эрх дээшилсэн үү гэдэгт хэлэхэд, дээрдсэн юм байхгүй, харин ч хязгаарлагдсан. Нэг хувцас өмсдөг болж л магадгүй юм байна лээ.
https://ikon.mn/n/1135
1136
Л.Хангай: Авлигатай холбоотой гэмт хэргийн ялын хэмжээ чангарсан
М.Зүйр зууны мэдээ
06/08/2017 09:58:00
Л.Хангай Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдоод удаагүй байна. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр Шүүх яам (одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам)-ны Хууль боловсруулах, системчлэх хэлтсийн мэргэжилтнээс хөдөлмөрийн гараагаа эхлэн улмаар Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж олон хуулийг боловсруулахад гар бие оролцож байсан юм. Хуульч Б.Чимид нэгэн дурсамжуудаа “Би Улсын Бага Хуралд байхдаа Л.Хангайн үзэж нягтлаагүй хуульд гарын үсэг зурдаггүй байсан минь залхуурсных биш юм шүү. Тэр хууль тогтоомжийн техникт гаршсан хүн” гэж бичсэн байдаг. Л.Хангай мөн Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв. Ингээд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүн, хуульч Л.Хангайтай хийсэн ярилцлагаа толилуулж байна. -Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн талаар товч ярина уу? -Авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана гэж заасан байдаг. Зөвлөлийн бас нэг чухал үүрэг гэвэл Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавихад оршдог. Хуульд заасны дагуу иргэний нийгмийг төлөөлөх 15 гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог юм билээ. Миний хувьд гэвэл зөвлөлийн гишүүнд харшлах өөр ажил хийх болсон нэгэн гишүүний оронд томилогдсон хэрэг. -Та хуульч хүн. Тийм болохоор авлига гэж чухам юу болох, тэр нь бидний амьдралд ямар хор хөнөөлтэй талаар Таны бодлыг сонсмоор байна? -Манай ард иргэдийг бухимдуулж байгаа, улс орны хөгжлийг чөдөрлөж байгаа, гаднынханд биднийг муухай харагдуулж тэр хэрээр гадаадын зээл, хөрөнгө оруулалтыг саатуулж байгаа зүйл бол яах аргагүй авлига юм. “Албан тушаалыг эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” авлига гэж ойлгоно гэжээ. Ер нь авлига нэн эртний түүхтэй юм билээ. Авлига байхгүй ч юм уу, эсхүл түүнийг бүрмөсөн устгасан улс орон гэж бараг байхгүй. Харин авлига их үү, бага уу гэдэг нь асуудал. Олон улсын “Транспэрэнси Интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын авлигын индексийг жил бүр гаргадаг бөгөөд үүнд манай улс нэлээд хойгуур бичигдсэн байгаад зохих дүгнэлд хийж ажиллах нь чухал байна. -Авлигатай тэмцэх ажлыг чухам юунаас эхлэх нь зүйтэй гэж Та үзэж байна? -Нэгэнт зөвлөлийн гишүүн болсон учраас би холбогдох хууль тогтоомж, авлигын талаарх гадаад, дотоодын нэлээд материалыг судалж үзлээ. Миний бодлоор ард иргэдийг соён гэгээрүүлэх, авлига, хээл хахуулийг тэвчишгүй үзлийг нийгэмд бүрдүүлэх талаар юуны өмнө анхаарч ажиллах хэрэгтэй юм. Манай улсад авлигын гэмт хэрэг хэрээс хэтэрлээ гэхээсээ илүүтэй авлига, хээл хахууль, шан харамж өгөх нь хэвийн үзэгдэл болж хүмүүс түүнийг тэр бүр анзаарахаа больсон юм шиг байгаа дүр зураг харагдаж байна. Мэдээж авлигын том хэргүүдийг илрүүлж шийтгэлгүй л яах вэ. Гэтэл эмнэлэгт үзүүлж эмчлүүлэхэд, хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахад заавал “хэдэн бор юм” өгөх нь хэвийн үзэгдэл болжээ. -Ер нь яагаад авлига өгдөг юм бэ? -Хахууль гэж хэлэх нь зөв байх. Ажлаа бүтээх гэж л хахууль өгдөг биз дээ. Нэгэн эрх мэдэлтэн нь өөрийн ашиг хонжоо хараад хийх ажлаа хийхгүй суучихна. Тэгэхээр нь ажлаа бүтээхийн тулд заавал “нэг юм” өгөх болно. Эрх мэдэлтнүүд болохгүй юмыг хүртэл болгочихож байгаад хүмүүс дургүйцэж байгаа юм. Хууль битгий хэл хүндэлж дээдэлж явдаг хаадынхаа зарлигийг хүртэл зөрчих болсныг иргэд авлигатай холбоотой гэж харж байна. Хэдэн зууны өмнөөс хааны зарлигаар дархлан хамгаалж ирсэн Богд уулыг хуваагаад өгчихлөө. Уг нь голын эргээс 50 метрийн дотор хашаа, барилга барьж болохгүй хуультай. Гэтэл нийслэлд Туул голд тулгаад хашаа барьчихсан байх юм. Ингээд иргэд маань Богд ууландаа ч гарч чадахгүй, Туулынхаа эргээр ч зугаалж чадахгүй боллоо. Үүнийг хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр бичиж байгаа нь сайн хэрэг. Хэрэв эрх мэдэлтнүүд авлига аваагүй л юм бол үүнийгээ нотолж залруулах хэрэгтэй. Залруулж чаддаггүй юм бол ядаж зогсоох хэрэгтэй. Эс тэгвээс хардлага салахгүй шүү дээ. -Авлигатай тэмцэх газар ажлаа хэр хийж байна гэж Та дүгнэж байна? -Би түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн болоод удаагүй учраас одоохондоо бусад иргэдийн хэмжээнд л мэдээлэлтэй байна. Гэхдээ гайгүй ажиллаж байна гэж хэлнээ. Тоймтой ажлуудаас нь дурдвал өнгөрсөн оны сүүлчээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр авлигатай тэмцэх ажлын чиглэл, стратегитай болсон гэсэн үг. Энэ оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газарт оруулж батлуулснаар уг хөтөлбөр хэрэгжих баталгаагаар хангагдаж байгаа юм. Яагаад гэвэл төлөвлөгөөнд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хугацаа, байгууллагаас гадна санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгийн хэмжээг нь хүртэл заасан байна. -Олон нийтийн зөвлөлийн тухайд. -Энэ зөвлөл Авлигатай тэмцэх газар болон олон нийтийн хооронд “гүүр” болдог учраас эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрддэг. Зөвлөлийн ажиллах журмыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг юм билээ. Журамд заасны дагуу улиралд хоёроос доошгүй удаа хуралдан зөвлөмж гаргадаг юм байна. Намайг томилогдсоноос хойш нэг удаа хуралдлаа. Гишүүд нь хуралдаа их идэвхтэй оролцох юм билээ. Цаашдаа зөвлөлийн дэргэд Авлигын эсрэг иргэд, залуучуудын клубүүд байгуулж олон нийтийн оролцоог өргөжүүлэх юм гэсэн. -2015 оны сүүлчээр батлагдсан шинэчилсэн Эрүүгийн хуулийг энэ долдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа. Хуульд авлигын холбогдолтой ямар өөрчлөлтүүд орсон бэ? -Шинэчилсэн Эрүүгийн хуульд авлигын холбогдолтой гэмт хэргүүдийг “Авлигын гэмт хэрэг” гэсэн 11 зүйл бүхий 22 дугаар бүлэгт багтаан оруулжээ. Зүйл нэг бүрийн талаар ярилгүйгээр зарим өөрчлөлтүүдийг онцолмоор байна. Юуны өмнө авлигатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээ чангарсан байна лээ. Тухайлбал, оногдуулах торгуулийн хэмжээ, тодорхой эрхийг хасах болон хорих ялын хугацаа одоо байгаагаасаа илүү өндөр болсон байна. Бас нэг шинэлэг зүйл гэвэл цөөн тооныхоос бусад авлигын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болжээ. Өнөөдрийн хуулиар албан тушаалын гэмт хэргийн хувьд заавал хохирлын хэмжээ харгалзан хэрэг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл учруулсан хохирол нь тодорхой хэмжээнд хүрээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй. Харин одоо бол хохирлын хэмжээ нь чухал биш. Хууль ингэж өөрчлөгдсөнөөр хохирол заасан хэмжээнд хүрээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал зогсоно. Өөртөө болон бусдад давуу байдал олгож шийдвэр гаргасан албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээдэг болох нь. Мөн аргагүй байдалд орон хахууль өгч төрийн үйлчилгээ авсан этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдэж ялаас чөлөөлөхөөр болжээ. Шинэчилсэн Эрүүгийн хуультай хамт бас шинээр баталсан Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийг 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөх ёстой. Гэтэл энэ хууль одоо хүртэл хэвлэгдээгүй байгаа тул түүнийг үлдсэн энэ хугацаанд яаж судалж хэрэглэж эхлэх нь ойлгомжгүй байна. Шинэчилсэн хуулиудыг хэрэглэх талаар хуулийн байгууллагын ажилтнуудад зориулж сургалт явуулж байгаа юм билээ. Энэ сайн хэрэг. Үүний хамт тэдгээрийн ард нийтэд сурталчлах талаар ажил хийх хэрэгтэй байна. Энэ ажилд хууль тогтоогчид, хуулийн байгууллагын ажилтнууд төдийгүй эрдэмтэн, багш, тэр байтугай их, дээд сургуулийн ахлах ангийн оюутан, магистрант, аспирант нарыг ч өргөн оролцуулж болох юм. Эцэст нь тэмдэглэж хэлэхэд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд нэгдэж орсон, Авлигын эсрэг хууль байна, Авлигатай тэмцэх үндэсний хэмжээний төлөвлөгөө батлагдлаа, Эрүүгийн хуульд “Авлигын гэмт хэрэг” гэсэн тусгай бүлэг бий болголоо. Ингэснээр авлигатай тэмцэх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болно. Одоо албан хаагчид, түүний дотор хуулийн байгууллагын ажилтнууд болон манай иргэд идэвхтэй байх юм бол бид авлигыг дийлж чадна.
https://ikon.mn/n/1136
1138
Тегераны халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ зарлалаа
Р.Төмөр, ikon.mn
06/08/2017 09:49:00
Лхагва гарагт Ираны нийслэл Тегеран хотод нэгэн зэрэг хоёр халдлага гарч доод тал нь 12 хүний амь үрэгдсэн юм. Буу, тэсрэх бодисоор зэвсэглэсэн этгээдүүд парламентын ордон, Аятолла Хомейнигийн бунханд халдаж, амиа золиослогчид бөмбөг дэлбэлсэн. Тэгвэл энэ хэрэгт Саудын Араб зохион байгуулах үүрэгтэй оролцсон гэж таамаглаж байгаагаа Ираны Хувьсгалт Гварди өчигдөр мэдэгдсэн байна. Гэвч Саудын Арабын эрх баригчид уг дүгнэлтийг няцаасан юм. Үүнээс өмнө Исламын улс зэвсэгт бүлэглэл Тегераны халдлагыг зохион байгуулснаа зарлажээ. Ираны мэдэгдэлд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Саудын удирдагч нар уулзсанаас долоо хоног орчмын дараа террорист халдлага гарлаа. Исламын улс бүлэглэл халдлагыг үйлдсэнээ зарласан нь энэ хэрэгт Саудын Араб оролцсоныг баталж байна” гэсэн юм. Тэгвэл Саудын гадаад хэргийн сайд Адел Аль Жубейр уг хардлагыг няцааж “Халдлага хаана гарсан, хэн хэлмэгдсэнээс үл хамааран бид эмгэнэн гашуудаж байна” гэжээ. Тэд энэ хэргийг хэн үйлдсэн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа гээд Саудын Араб оролцсон гэх нотолгоо байхгүй гэсэн юм. Харин Ираны Хувьсгалт Гварийн дэд командлагч, бригадын генерал Хоссейн Салами “өшөө авалт” гарцаагүй гэж өчигдөр зарласан байна. Тэрээр Ираны Mehr мэдээллийн агентлагт ярихдаа “Тегеранд өнөөдөр гарсан халдлагын өшөөг террористуудаас, тэдний хамсаатнуудаас, дэмжигчдээс авахад эргэлзэх зүйлгүй” гэжээ. Харин Ираны ерөнхийлөгч Хассан Рухани халдлагын дараа улс орноо улам нэгдэж нягтрахыг уриалжээ. Рухани “Өнөөдрийн Тегеранд гарсан халдлага Исламын Бүгд Найрамдах Иран улсыг бүс нутгийн терроризм, экстремизм, хүчирхийлэлтэй тэмцэх тэмцэлд улам зоригжуулж байна” гэсэн байна. Саяхан Ираны ерөнхийлөгчийн сонгууль амжилттай явагдаж, Хассан Руханийг улируулан сонгосон нь тус улсын тогтвортой байдлыг харуулж байгаа. Харин террористууд энэ байдлыг эвдэж, шинэ ерөнхийлөгчид итгэх итгэлийг сулруулах зорилготой дээрх халдлагыг зохион байгуулсан байж магадгүй хэмээн ажиглагчид дүгнэж байна. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/1138
1139
QUIZ: Таны сэтгэл ХЭР АРИУН бол?
Р.Түвшин, iKon.mn
06/08/2017 10:18:00
Бохирдсон сэтгэл санаатай эсэхээ мэдээрэй.
https://ikon.mn/n/1139
113a
“JAVA” болон вэб хөгжүүлэгчийн төлбөргүй сургалтад сууж, амжилттай төгссөн иргэд сертификат авлаа
ikon.mn
06/08/2017 10:13:00
“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв нь “MKIT” сургалтын төвтэй хамтран программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт болох “JAVA” болон вэб хөгжүүлэгчийн гурван сарын үнэ төлбөргүй сургалт явууллаа. Тус сургалтад нийт 26 иргэн суралцсанаас 18 суралцагч амжилттай төгсөж сертификат гардан авлаа. “Эм Кэй Ай Ти”/MKIT/ сургалтын төвийн менежер А.Амарсанаа “Манай сургалтын төв хичээлийн явц болон шалгалтын дүнгээрээ өндөр оноотой болон хичээлийн ирцийг 90-ээс дээш хувийг хангасан суралцагчдад цаашид мэдээллийн технологийн “Бизнес инкубатор” төвийн үйл ажиллагаанд хамрагдаж гадны санхүүжилттэй төсөл дээр хамтран ажиллах бололцоог олгох юм” гэлээ. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулж дэлхийн түвшинд хүргэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг оффисын програмууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байгаа тул сонирхсон иргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар” гэсэн пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл авч, сургалтад хамрагдахыг урьж байна. Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газр
https://ikon.mn/n/113a
113c
Энэ долоо хоногийн онцлох 3 үйл явдал
СУРТАЛЧИЛГАА
06/08/2017 10:35:00
1. Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ Энэ жилийн олны анхаарлыг татаж байгаа нэгэн том үйл явдал бол Ерөнхийлөгчийн сонгууль юм. Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох ээлжит сонгууль 2017 оны 06-р сарын 06-нд албан ёсоор эхэлж, “тоолуур” ч гүйж эхэллээ. Нэр дэвшигчид өчигдөр сурталчилгааныхаа нээлтийг хийж, гарааны зурхайгаас хөдлөв. 2. JCI ASPAC 2017 2017 оны 6-р сарын 8-11 нд Жэй Си Ай 2017 АСПАК буюу Жэй Си Ай байгууллагын Ази Номхон Далайн Чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 илүү залуу бизнес эрхлэгч залуус Монгол улсад хуран чуулах энэхүү томоохон арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага зохион байгуулах бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. 3. Английн алдарт хамтлаг EAST17 Монголд тоглолтоо хийнэ 1990 ээд оны залуусын шүтээн болж дэлхий нийтийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж байсан алдарт Их Британийн хөвгүүдийн хамтлаг EAST17 их хотын хамгийн том энтертайнмент төв Крокус эвент холл-ын тайзнаа 06-р сарын 09-нд тоглолтоо хийхээр болсон байна. Монголын залуусын даган дуурайж хувцасладаг, тухайн үеийн хамтлаг дуучдын өнгө аясанд шинэ өнгө төрх авчирч байсан уг хамтлаг 2004 онд Монголд ирж LUMINO хамтлагтай хамтран тоглолтоо хийж байсан байна. Энэ удаагийн тоглолтондоо ч бас Lumino-той хамтран Each time хэмээх алдарт дуугаа дуулахаар болсон гэнэ. It`s All Right, Each time, Thunder, Stay Another day, Let it all go хэмээх хуучны хит уран бүтээлүүдээ дуулах уг тоглолтын тасалбар Ticket.mn, 1900-1800 –аар худалдаалагдаж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77110101, 80044411, 80101144
https://ikon.mn/n/113c
113d
Хүний хувьслын түүхэнд эргэлт хийх олдвор Мороккогоос олджээ
Р.Түвшин, iKon.mn
06/08/2017 10:58:00
Хомосапиенс буюу хүн төрөлхтний өвөг дээдэс өмнө тооцоолж байснаас 100,000 жилийн өмнө Хойд Африкт амьдарч байсныг батлах олдвор Мороккогоос олдсон нь хүний хувьслын түүхэнд эргэлт гаргах үйл явдал болжээ. Өнөөг хүртэл эрдэмтэд хүний анхны өвөг болох амьтад буюу шинжлэх ухааны нэр томьёогоор Хомосапиенс нь 200,000 орчим жилийн өмнө одоогийн Этиопийн нутагт амьдарч байсан гэж үздэг. Гэвч Мороккогийн Жэбэл Ирхуд хэмээх газраас олдсон олдвор нь хүн төрөлхтөн өвөг дээдсийнхээ талаар буруу ойлголттой явж ирснийг баталжээ. Өчигдрийн “Nature Today” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд энэ тухай өгүүлсэн байна. Тайланд “Хүн төрөлхтний өлгийг бид 200,000 жилийн өмнөх зүүн Африк гэж боддож байсан бол шинэ баримтаар 300,000 жилийн өмнө Хомосапиенс Африк тив даяар тархсан байжээ” хэмээн Германы Макс Планкийн хүрээлэнгийн судлаач, палэоантропологич Жан Жак Юблин бичжээ. Тэр бас “Эдений цэцэрлэг” гэгддэг Сахараас урагш орших Африкийн бүс нутагт хүн анх төвлөрөн амьдарч байсан гэх ойлголт түгээмэл байсныг дурдаад харин одоо бол “Эдений цэцэрлэг” нь Африк тив бүхэлдээ юм гэж дүгнэсэн байна. Жан Жак Юблин “Хомосапиенс Африкаас бусад тив рүү нүүдэллэж тархахаас бүр эрт Африк тив дотроо тархсан байна” гэж дүгнэжээ. Тэрээр Мороккогийн болон олон улсын судлаачидтай хамтран Жэбэл Ирхундаас олдсон таван олдворын шүд, яс, гавал, багаж зэвсэгт нас тогтоох шинжилгээ хийсэн юм байна. Мөн эндээс олдсон амьтдын олдвор нь тэднийг ан хийж, амьтны махаар хооллож байсан гэх дүгнэлтэд хүргэжээ. Багаж зэвсэг нь өмнө Африк тивээс олдож байсан Чулуун зэвсгийн дундад үеийнхтэй ижил цахиур чулуун хийцтэй байсан гэнэ. Жэбэл Ирхунд нь бүр 1960-аад оны үеэс нээгдсэн археологийн судалгааны газар. Хамгийн сүүлийн малтлагыг 2004 онд хийж эхэлжээ. Ингэснээр өмнө олдсон байсан олдворуудын насыг орчин үеийн технологиор шинэчлэн тогтоох ажил мөн хийгдсэн байна. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/113d
113f
Соёмбот ууланд ухсан газрыг нөхөн сэргээж дуусчээ
ikon.mn
06/08/2017 11:12:00
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот ууланд газар ашиглаж байсан “Аялжуул” ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан. Улмаар нөхөн сэргээх ажлыг тус компаниар хийлгэхээр болсон юм. Тэгвэл “Аялжуул” ХХК Соёмбот ууланд ухсан газарт нөхөн сэргээлт хийж дуусгажээ. Мөн энэ талаархи ажлын тайлангаа ирүүлсэн байна. Тодруулбал, нөхөн сэргээх ажлын хүрээнд 1,500м2 газрыг шороогоор дүүргэн тэгшилж дагтаршуулан, хуучин байдалд нь оруулж, дээр нь таван см-ын хар шороогоор бүрж, сайн чанарын зүлгэний үр суулган услаж бэлэн болгожээ. Түүнчлэн 40 ширхэг 1м-ийн өндөртэй буйлсан зулзган мод тариалж, стандартын дагуу суулгасан байна. Эх сурвалж: БОАЖЯ
https://ikon.mn/n/113f
113g
Цаасгүй, Цахим EBARIMT
ikon.mn
06/08/2017 11:37:00
Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох замаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулах, хэрэглэгчид хялбар системийн шийдлийг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэв. Санамж бичигт ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, ГТСМТТ-ийн УТҮГ-ын захирал Ц.Орхонтамир, ХСНХ ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулж, цаасгүй цахим баримт олгох технологын шийдлийг боловсруулан нэвтрүүлэх юм. Энэхүү шийдэл нь бүх банкны картаар бэлэн бус гүйлгээ хийхэд худалдан авалтын НӨАТ-ын баримт автоматаар ebarimt.mn системд бүртгэгдэхээс гадна бүртгэлтэй имэйл хаягт цахимаар илгээгдэх юм. Цаасгүй, цахим төлбөрийн баримтын үйлчилгээг Монголын програм хангамжийн салбарыг тэргүүлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 15 компани "Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо"-нд нэгдэж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ePOS карт уншигч төхөөрөмжийг нэвтрүүлэн хамтран ажиллаж байна. Худалдаа үйлчилгээний байгууллагууд ePOS банкны карт уншигч ПОС терминалыг ашиглахыг хүсвэл www.epos.mn сайтаар орж захиалгаа өгөөрэй. Лавлах утас: 7011-1717 Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар
https://ikon.mn/n/113g
113h
ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 2
Ч.Болортуяа
06/08/2017 13:57:00
- Сонгогчийн боловсролд - Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван хүний мөрийн хөтөлбөрийг бид харьцуулан хүргэсээр байна. Өчигдөр: Эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? Нийгмийн онцгой анхаарал шаардлагатай хэсгүүдэд ижил тэгш боломжийг хэрхэн бий болгох вэ? Шүүх засаглалыг төгөлдөржүүлэх, Шударга ёсыг сахиулахад ямар дэмжлэг үзүүлэх вэ? Төрийн залгамж чанарыг хадгалах, төрийн албыг мэргэшүүлэх, чадавхжуулах тал дээр ямар бодлогын дэмжлэг үзүүлэх вэ? Гадаад бодлогын гол жанжин шугам юу байх вэ? гэсэн таван асуултад хариулагдах заалтуудыг нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөр шүүн та бүхэндээ хүргээд байна. Эхний харьцуулалтыг ЭНД дарж унших боломжтой. Харин өнөөдөр: Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого? Бүх нийтийн боловсролын асуудалд хэрхэн анхаарах вэ? Эрүүл мэндийн салбарын асуудалд ямар дэмжлэг үзүүлэх вэ? Байгаль орчин, экологийн асуудалд хэрхэн анхаарах вэ? Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэн дэмжиж ажиллах вэ? гэсэн таван асуултын хүрээнд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулан хүргэж байна. Уншигчид та бүхэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл мэдээллийн төгсгөлд байрлах ЭНЭ ТУХАЙ хэсгээс уншина уу. 6. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • Батлан хамгаалах бодлогыг тууштай дэмжин, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. • Зэвсэгт хүчнийг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлнэ. • Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийг дэс дараатайгаар хийх, цэргийн байгууллагуудын уялдаа холбоо, чадавхийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. • Улсын хил хамгаалахад шаардлагатай хяналт, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн чадамжийг дээшлүүлнэ. • Бүс нутагт бий болж болзошгүй террорист ажиллагаа, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн терроризмтой тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Монголын ард түмэн хүсэл зоригоороо тэмцэн бүтээсэн ардчилал, шударга ёс, хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг бататган хамгаалах бодлогыг боловсронгуй болгож, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах; • Цэрэг арми, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг эрс дээшлүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн хамтын ажиллагаа, гадаад харилцааг хөгжүүлэх бодлого, санаачлагыг дэмжих; • НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын баримталж буй уламжлалт идэвхтэй байр суурийг цаашид ч хадгална. НҮБ-ын шийдвэрийн үндсэн дээр, түүний ивээл дор хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар цаашид ч идэвхтэй оролцох; • Залуусын эх оронч, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “ОюутанЦэрэг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 7. Бүх нийтийн боловсролын асуудалд хэрхэн анхаарах вэ? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • Иргэний боловсролыг дэмжин хүүхэд залуучуудад бизнесийн суурь боловсрол олгох санаачилга гарган хөрөнгө оруулагч иргэд бий болгоход анхаарна. • Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргах, монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. • Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг дэмжинэ. • Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчинг сайжруулна. • Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернетийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих; • Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрд төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачлагыг дэмжих; • Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргах; • Улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож,өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон хамтран ажиллах; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 8. Эрүүл мэндийн салбарын асуудалд ямар дэмжлэг үзүүлэх вэ? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • Эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зохицуулалтыг сайжруулах, чанар, аюулгүй байдлыг хангах бодлогыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. • Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгон, менежментийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх бодлого санаачлан Засгийн газарт чиглэл болгоно. Эрүүл мэндийн салбарын техник, технологи, орчныг сайжруулах, эмч ажиллагсдын ур чадвар, зөв хандлага, хариуцлага, үр дүнг чухалчлах бодлогыг дэмжиж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийг шаардаж ажиллана. • “Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах” үндэсний хөтөлбөр шинэчлэн санаачилж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно. • Багийн, оюуны болон өвлийн спорт, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарна. • Боловсрол, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарна. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоог бүрдүүлэхийг дэмжих; • Иргэн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвүүдийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих; • Урьдчилан сэргийлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд даатгалаараа чийрэгжүүлэх төвүүдэд хичээллэх боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажиллах; • Аливаа төрлийн өвчлөлийг бууруулах, өвчлөлийн тэргүүн эгнээнд буй хавдар, зүрх судасны өвчнийг эрт оношлох, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, эрүүл амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжих; • Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 9. Байгаль орчин, экологийн асуудалд хэрхэн анхаарах вэ? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн унаган төрх, биологийн янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, учрах эрсдлийг бууруулах чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай идэвхийлэн хамтран ажиллана. • Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвшүүлэх, усны эх, ундаргыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, хэмнэх, дахин ашиглах, хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй хангах бодлогыг дэмжинэ. • Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Уламжлалт ёс заншлаа дээдэлсэн хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, экологид ээлтэй үйлдвэрлэл, эко-техник, технологийг нутагшуулж, нэвтрүүлэх бодлогыг дэмжиж ажиллах; • Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын болон хөрсний бохирдол, усны нөөцийн хомсдол, хөрсний элэгдэл, цөлжилт, бэлчээрийн доройтолд онцгой анхаарч экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад Монгол төрийн бодлогыг хандуулж ажиллах; • Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтанд авах, хур тунадас, гадаргын ус хуримтлуулах улсын хэмжээний усан сан байгуулах, Улаанбаатар хот орчмын гүний усыг хэмнэх, гадаргын ус ашиглах, хаягдал бохир усыг цэвэрлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих; • Нэн ховор, устаж үгүй болох аюул нүүрлэсэн хийгээд гоц ашигт ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, амьд байгалийн тэнцвэртэй байдлыг хангуулж ажиллах; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой - 10. Агаар, орчны бохирдыг бууруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэн дэмжиж ажиллах вэ? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • Үндэсний аюулгүй байдлын хүрээнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон хөгжлийн чиг хандлагыг баримтлан, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. • Агаар, ус, хөрсний бохирдлын хор хөнөөлийг арилгахад иргэд, орон нутаг, олон нийтийн байгууллагын санал санаачилгыг дэмжиж, УИХ, Засгийн газартай хамтарч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллана. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Нийслэл болон хүн ам олноор төвлөрсөн хот суурингуудын агаар, хөрсний бохирдол, түүнээс үүдэн гарч буй хор уршгийг Үндэсний аюулгүй байдлын онцгой түвшинд авч үзэн үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллах; • Түүхий нүүрс, занарыг дахин боловсруулж утаагүй хатуу түлш, шингэн түлш, эрчим хүч үйлдвэрлэх аливаа санаачилгыг дэмжих, • Үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал, бохирыг дахин боловсруулах замаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны бохирдлыг багасгах, хамгаалах, сэргээх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах системийг бүрдүүлж, үнэлгээжүүлэх санаачилгыг дэмжиж ажиллах; • Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд бүх төрлийн байгальд ээлтэй эко-техник, технологи /гибрид, цахилгаан машин/ татвар хураамжийг нэмэгдүүлэхийг хориглох бодлого боловсруулж хэрэгжүүлийн төлөө ажиллах; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. -Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой -
https://ikon.mn/n/113h
113i
Мото спортын шинэ төрөл: Байгалийн бартааг ашиглан уралдах тэмцээн
С.Бадрал, iKon.mn
06/08/2017 13:47:00
Gen X racing-төрийн бус байгууллагаас цуврал болгон зохион байгуулж байгаа SPRING ENDURO 2017 улсын аварга шалгаруулах тэмцээний 2-р гараа энэ сарын 11-ний өдөр АР ГҮНТЭД болно. Мото спортын шинэ төрөл болох SPRINT ENDURO байгалийн бартааг ашиглан уралдах тэмцээнийг үзэнгээ гэр бүлээрээ цэвэр агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой юм. Тэмцээнтэй холбоотой мэдээллийг Gen X racing PAGE хуудаснаас аваарай. Тавдугаар сарын 21 нд Хонхорт болж өнгөрсөн SPRINT ENDURO 2017 УАШТ-ны 1-р гарааны бичлэг:
https://ikon.mn/n/113i
113j
"Тэтгэвэрт гарах үедээ нэг дор хуримтлалаа авах эсвэл хань ижил, хүүхдэдээ өвлүүлэх эрхтэй болно"
А.Үлэмж, iKon.mn
06/08/2017 12:34:00
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийн анхны хувилбар гарсан ажээ. Өнөөдөр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас энэхүү асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Гэрэл зургийг mpa.mn Сайдын зөвлөх Т.Тэлмүүн "Хуулийн үзэл баримтлал бэлэн болж өнөөдөр Хууль зүйн яам болон Сангийн яамд хүргүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү хууль батлагдсанаар одоо нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хамтаар төлж буй 880,000 даатгуулагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хамрагдах боломжтой. Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хууль гарснаар олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг нээх, даатгуулагчийн болон тэтгэвэр авагчийн эрх ашгийг хамгаалах, тусгай зохицуулалттай хуулийн этгээд тогтмол хяналтын доор хувийн тэтгэврийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх, даатгуулагч иргэн, түүний ажил олгогч, төрийн оролцоо зэргийг тодорхой болгох, төрөөс хувийн тэтгэврийн даатгалд хамрагдахыг татварын бодлогоор дэмжих, тэтгэвэрт гарах эрх нээгдсэн үед насан туршдаа тэтгэвэр авах, нэг дор хуримтлалаа авах, хань ижил, үр хүүхдэдээ өвлүүлэх эрх үүсэх юм" гэв. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг хангах зорилгоор Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, МУИС, СЭЗИС-ийн эрдэмтэн профессорууд, судлаачид, Дэлхийн банкны зөвлөхүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл хамтран ажиллаж байна. Ажлын хэсэг 2016 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан байна. ахмад настнууд ирээдүйд олон эх үүсвэрээс хангалттай хэмжээний тэтгэврийн орлоготой байх давуу талтай Гэрэл зургийг mpa.mn УИХ-аас саяхан баталсан хуулиудаар нийгмийн даатгал шимтгэл болон тэтгэвэр тогтоох насыг үе шаттайгаар өсгөхөөр болсон. Хэдийгээр тухайн 2 хүчин зүйлийг өсгөснөөр тэтгэврийн сангийн алдагдлыг богино хугацаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд барих ч урт хугацаандаа алдагдал өсөх магадлалтай. Иймд хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуультай болсноор төрөөс хариуцах зардал болох тэтгэврийн сангийн алдагдлыг урт хугацаанд тогтвортой барих, нөгөө талаар ахмад настнууд ирээдүйд олон эх үүсвэрээс хангалттай хэмжээний тэтгэврийн орлоготой байх, тэтгэврийн санд төвлөрүүлсэн шимтгэл, түүний хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамаарч тэтгэврийн хуримтлал нь тогтдог байх зэрэг давуу талуудтай байна. Түүнчлэн, урт хугацааны тэтгэврийн сангууд үүссэнээр хөрөнгийн болон санхүүгийн зах зээл дээр урт хугацааны зээл, өрийн бичиг, бонд гарах боломж бүрдэнэ. Энэ нь одоогийн зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгаснаар бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн таатай нөхцөл бүрдэх, ажлын байр шинээр нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бараа бүтээгдэхүүний үнэ, өртөг буурах зэргээр нийгэм, эдийн засагт бодит үр өгөөжөө өгөх болно гэж үзэж буй юм. Дийлэнх орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог санхүүгийн болон татварын бодлогоор дэмждэг Гэрэл зургийг mpa.mn Олон улсын туршлагаас харахад улс орон бүр өөрийн онцлогт тохируулан хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн, тус тогтолцоо нь тэтгэврийн суурь болох эв санааны нэгдлийн тогтолцооны ачааллын хуваалцаж, иргэд тэтгэвэрт гараад амьжиргааны түвшингээ алдахгүй байх боломжийг олгож байна. Зарим улсын хувьд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь албан журмын буюу заавал даатгал байдаг бол зарим орнуудад сайн дурын болон нэмэлт байдлаар хэрэгждэг байна. Дийлэнх орнууд улсын тэтгэврийн тогтолцооны зардал, ачааллыг бууруулах, хувийн хэвшилтэй хуваалцах, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжоор хангахын тулд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог санхүүгийн болон татварын бодлогоор дэмждэг байна. Ялангуяа сайн дураар, нэмэлт байдлаар хувийн тэтгэврийн даатгалд хамрагдаж буй даатгуулагч, түүний төлөө шимтгэл төлж буй ажил олгогчийг татварын бодлогоор дэмжих нь тус тогтолцоо бүрэлдэхэд болон хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хамгийн чухал нөлөөлдөг байна.
https://ikon.mn/n/113j
113k
Баянзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ
ikon.mn
06/08/2017 12:10:00
Сэрэмжлүүлэг Цаг агаар халж, хур тунадас бага, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа энэ үед иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна. 2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа, нийт 79 удаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ. Цурманд оруулсан түймрийн голомтууд: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим гарсан ойн түймэрт /2017.05.17/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дах Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Дархан -Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 26 иргэн, нийт 91 хүн ажиллаж 2017 оны 06 дугаар сарын 07-нд цурманд оруулсан. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /2017.05.27/ гарсан ойн түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 37 хүн ажиллаж 2017.05.31-ний өдөр цурманд оруулсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулсын “Залаатын ам” гэдэг газар /2017.06.05/ ойн түймэр гарч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 албан хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 7 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 64 хүн ажиллаж, түймрийг 06 дугаар сарын 05-ны өдөр цурманд оруулсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /2017.05.27/ гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 51 иргэн, нийт 71 хүн ажиллаж, 2017 оны 06 дугаар 07-ны 18:45 цагт бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгчээ.
https://ikon.mn/n/113k
113l
Нийслэлийн шилдэг татвар төлөгчид
С.Бадрал, iKon.mn
06/08/2017 12:25:00
Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр, маргааш хоёр өдөр /06.07-06.08/ Д.Сүхбаатарын талбайд болж байна. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийт татвар төлөгч нийслэлчүүд та бүхэндээ НИТХ, нийслэлийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс татвар төлөгчдийн өдрийн мэндийг хүргэж байна. Аливаа улс орон оршин тогтнох үндэс суурь бол татвар юм. Монголчууд олон мянган жилийн өмнөөс татварын үндэс сууринд тулгуурлан бүтээн байгуулалтаа хийж, хөгжиж ирсэн. Төр оршихуй дор татвар, Татвар буй дор төр оршимой хэмээх үг бий. Тэгэхээр Улаанбаатар хотод 106 мянган аж ахуйн нэгж 16,600 төрийн болон төрийн бус байгууллага, 796 мянган иргэн үйл ажиллагаа явуулж, нийслэлийн нийт төсвийн орлогын 85 хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллага болон нийт төрийн албан хаагчдынхаа нэрийн өмнөөс татвар төлөгчиддөө баярлаж талархсанаа илэрхийлье. Улс орныхоо өмнө хүлээсэн хүндтэй, хариуцлагатай энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй нийт татвар төлөгчиддөө амжилт хүсье” хэмээлээ. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад албаныхан нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн Баянгол Ж.Алтанзул Баянзүрх М.Сайннямбуу Сонгинохайрхан Ж.Энхбаяр Сүхбаатар Д.Эрдэнэцэцэг Хан-Уул Ц.Отгонзаяа Хан-Уул Д.Одзаяа Чингэлтэй Г.Батбаяр Чингэлтэй Т.МөнхЭрдэнэ Нийслэлийн шилдэг албан татвар төлөгч компани Баянгол “Одод” ХХК Д.Оюунсүрэн Баянзүрх “Хаан палас” ХХК Ц.Баатарсайхан Сонгинохайрхан “Золхайрхан” ХХК Д.Баярсайхан Сүхбаатар “Номадс хоспиталити” ХХК Б.Эрдэнэ Хан-Уул “Ноён уул эрдэнэ” ХХК Ц.Түвшинбаяр Чингэлтэй “Блюскай эйжиа” ХХК С.Мөнхбат Үндэсний шилдэг брэнд үйлдвэрлэгч Баянгол Еден ХХК Ц.Хүрэлбаатар Баянгол Янмал ХХК Д.Лхагважав Баянзүрх Баясах фүүдс ХХК Д.Энхболд Баянзүрх Томбат ХХК Д.Тэгшжаргал Сонгинохайрхан Агь ХХК Т.Түвшинжаргал Сонгинохайрхан Талст эрчим ХХК Д.Батсайхан Сүхбаатар Монгол костюмс ХХК Б.Сувд Сүхбаатар Мон салат ХХК Ж.Гэрэлцэцэг Хан-Уул Витафит ХХК В.Майдар Хан-Уул Монтулга ХХК Ё.Ганбат Чингэлтэй Цэц зам пласт ХХК С.Ганхуяг Чингэлтэй Аминаа райсен ХХК Х.Баяраа
https://ikon.mn/n/113l
113m
Орбит, Толгойт чиглэлийн замыг 10 хоног хаахаар болжээ
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/08/2017 12:46:00
Орбит, Толгойтын замын хучилтын ажил хийхтэй холбоотой тус замыг хаах талаар Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар, Нийтийн Тээврийн Газрын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хучилтын ажил хийхийн тулд замыг зайлшгүй хаах шаардлага гардаг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан "Нийслэлийн авто замын үйлчилгээний газраас хэрэгжүүлж байгаа Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн уулзвар хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжинд хучилтын ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Хучилтын ажил хийхийн тулд замыг зайлшгүй хаах шаардлага гардаг. Хугацаа: Тиймээс 2017 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 21-ний хооронд Далангийн замын уулзвараас бага Нарангийн замын уулзвар хүртэлх замыг 10 хоногийн хугацаанд хаахаар болсон. Энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтын зохион байгуулалтын ажилд ЗЦГ, Нийслэлийн Тээврийн Газар хамтран ажиллаж байна" гэлээ. Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлд өөрчлөлт орсон Нийслэлийн Тээврийн Газрын тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн судалгаа шинжилгээний мэргэжилтэн Ш.Оюумаа "Зам засварын ажилтай холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлд өөрчлөлт орсон. Ч6-Толгойт-Нарны зам-Ботаник чиглэлд 18 тээврийн хэрэгсэл хуучин үйлчвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг болиулаад урдаа Москвагийн гудамжаар ороод Толгойтын эцэс дээр ирүүлэхээр төлөвлөлт хийсэн байгаа. Ч16-Баруун салаа- Далангийн зам-10-р хороолол чиглэлд найман тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байсан. Эдгээр нийтийн тээврийн хэрэгслийг Далангийн замаар ордог байсныг болиулаад Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ороод, чигээрээ Баянхошуугаар дайрч Баруун салаа орохоор төлөвлөсөн" гэв.
https://ikon.mn/n/113m
113o
Ерөнхий сайд БСШУС-ын сайдыг томилуулах саналаа өргөн барилаа
А.Төгөлдөр, iKon.mn
06/08/2017 14:33:00
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдыг томилуулах саналаа УИХ-д өнөөдөр өргөн барилаа. Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайдаар Академич Г.Чулуунбаатарыг томилохыг санал болгожээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Г.Чулуунбаатар нь Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм. Товч намтар: 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. Улаанбаатар, Монгол Улс, 1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 оны 5 дугаар сарын 26-нд философийн ухааны дэд доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Москва, ОХУ, 2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээл философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан. Улаанбаатар, Монгол Улс, 2001 онд Улаанбаатарын их сургуулийн профессор цол 2010 Удирдлагын академийн профессор цол 2004 онд БНХАУ-ын Нефьтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургуулийн хүндэт профессор цол 2005 онд Японы Сока их сургуулийн хүндэт профессор 2009 оны 2 дугаар сард МУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол хүртсэн. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр түүнийг огцруулсан билээ. Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах саналыг нийт гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн юм.
https://ikon.mn/n/113o
113q
Амьтны хүрээлэнгийн барнуудад амьд илжиг хаяж өгсөн хэрэг Хятадад гарчээ
Р.Төмөр, ikon.mn
06/08/2017 14:39:00
Хятадын нэгэн амьтны хүрээлэнгийн удирдлагатай тэмцэж байгаа иргэд барнуудад амьд илжиг хаяж өгч эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэхүү аймшигтай үйл явдлыг үйлчлүүлэгчид гар утсандаа дүрсжүүлж аваад сошиал сүлжээнд тараасан байна. Дорнод Хятадын Чанзоу хотын амьтны хүрээлэнгийн хувьцааг худалдаж авсан хэсэг иргэд энэхүү эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулжээ. Тэд ачааны машины тэвшин дээрээс илжгийг түлхэн барнуудын амьдардаг хэсгийн даланд унагаж байгаа нь бичигдсэн байна. Удалгүй хоёр бар илжиг рүү довтолж, 30 минут орчмын дараа амийг нь тасалжээ. Эдгээр иргэд амьтны хүрээлэнд хоёр жилийн өмнө хөрөнгө оруулалт хийсэн юм байна. Гэвч тэр цагаас хойш ямар ч ашиг хүртээгүй тул шүүхэд хандсан боловч амьтны хүрээлэнгийн захиргааны талд шийдвэр гарчээ. Ингээд тэд шүүхийн байгууллагыг хүрээлэнгийн удирдлагуудтай хуйвалдаж, жижиг хувь эзэмшигчдийн эрх ашгийг хөсөрдүүллээ хэмээн үзэж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн, олны анхаарлыг татах гэж оролдсон байна. Ер нь Хятадын амьтны хүрээлэнгүүдэд амьд амьтнаар махчдыг хооллох тохиолдол түгээмэл байдаг. Зарим нь хүмүүсийг зугаацуулахын тулд зориуд ийм аргаар хооллодог гэнэ. Мөн ан амьтдыг хадгалах орчин нөхцлөөр Хятад улс хамгийн мууд тооцогддог ажээ. Хувь эзэмшигчдийн тэмцэл үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/113q
113r
Энэ онд болон ирэх жил баригдах ГҮҮРНҮҮД
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/10/2017 10:00:00
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд болон одоо хичнээн гүүр баригдаж, төлөвлөгдөж байгаа талаар мэдээллийг хүргэе. Ирэх онд гурван жижиг гүүр баригдахаар төлөвлөгдсөн Гэрэл зургийг mpa.mn Энэ онд Туул гол дээгүүр хоёр гүүр баригдахаар болж шав тавих ёслолыг нь хийгээд байгаа. Тодруулбал Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/мт төмөрбетон гүүр шинээр баригдахаар болсон. Түүнчлэн энэ жилийн хувьд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн засвар, Замын Цагдаагийн Газрын ойролцоо баригдах гүүрэн гарц зэрэг нийт дөрвөн гүүрийн ажил хийгдэнэ. ИНФОГРАФИК: Энэ жил баригдах гүүр болон нүхэн гарц Мөн гурван жижиг гүүр баригдахаар төлөвлөгдсөн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Азийн хөгжлийн банктай хамран хэрэгжүүлж байгаа төслийнхөө хүрээнд Сэлбэ дэд төв дээр 60, 40, 20 метрийн урттай явган хүний гүүрийг барина. 2018 онд хэд хэдэн нүхэн гарц барихаар төлөвлөж байгаа. Өмнөх нүхэн гарцууд зөвхөн жижиг тэргэнд зориулсан байсан бол ирэх жилд хийгдэх нүхэн гарцууд төмөр зам доогуурх нүхэн гарцууд байна" гэж ярилаа. 2015 онд баригдсан гүүр, нүхэн гарцууд Өнгөрсөн хугацаанд хийгдсэн гүүрний бүтээн байгуулалтын мэдээллийг албаны хүнээс лавлахад " Тийм тайлан мэдээлэл хадгалагдаагүй байна" гэв. Ингээд жишээ болгож 2015 онд шинээр баригдсан болон засвар хийгдсэн гүүр, гүүрэн гарцуудын мэдээллийг хүргэж байна. Өргөтгөл шинэчлэлт, засвар хийгдсэн гүүр Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүр Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 м туннел Шинээр барьсан нүхэн болон гүүрэн гарц, туннел Нарны замаас Саруул хотхон хүртэл авто зам, 20 у/м туннел, нүхэн гарц гүүр Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох шинэ зам, гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 м туннел Хан-Уул дүүрэг 2-р хороо, 19-р хорооллын нэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгээр, чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гарц Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд өмнөх жилүүдээс харьцангуй олон гүүрний бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ.
https://ikon.mn/n/113r
113s
ФОТО: Барилгын материалыг үйлдвэрийн үнээр, НӨАТ-тайгаар, нэг дороос авах боломжтой боллоо
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
06/08/2017 15:11:00
Барилгын салбарын бүхий л үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний төв өнөөдөр Мишээл Барилгын их дэлгүүрт нээгдлээ. Тус төвөөс иргэд, аж ахуйн нэгжүүд мэдээлэл, зөвлөгөө авахаас гадна барилгын ажилчид, гүйцэтгэгчдэд ажлын байр олоход нь туслах, үндэсний үйлдвэрлэгчдийн барилгын материал бутээгдэхүүний тээвэр ложистик, сургалт, оператор, зөвлөх болон санхүүгийи үйлчилгээ зэргийг нэг дороос авах боломжтой ажээ. "Бүтээгдэхүүнүүдээс иргэд ирж үзэж авах, онлайнаар, утсаар захиалж авах боломжтой" Гэрэл зургийг Mpa.mn Барилгачин группын захирал Г.Батсүх "Төр хувийн хэвшлийн хамтарсан оролцоотойгоор нээгдэж байгаа Барилгачин нэг цэгийн үйлчилгээг бий болгосноор барилгын чиглэлийн мэдээлэл зөвлөгөөг иргэд нэг дороос авах боломж бүрдэж байна. Жишээлбэл, орон сууц, байшин барих гэж байгаа иргэд эндээс бэлэн зураг төсөл авах, шинээр гаргуулж болно. Зураг төсвөө гаргуулахаас гадна, үндэсний үйлдвэрлэгчдээс материал бүтээгдэхүүний нэг цэгээс үйлдвэрийн үнээр авах боломжийг нээж байгаагаараа онцлогтой. Одоогоор энд үйл ажиллагаагаа явуулахаар бүртгүүлсэн 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд байна. Бүтээгдэхүүнүүдээс иргэд ирж үзэж авах, онлайнаар, утсаар захиалж авах боломжтой" гэлээ. "Бид барилгын материал, бүтээгдэхүүний үнийг бууруулах талын бодлогыг баримталж байна" Гэрэл зургийг Mpa.mn Барилга, хот байгуулалтын яамны бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга С.Эрдэнэбаатар “Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр нээгдэж буй барилгын салбарын нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Учир нь энэ цаг үеэ олсон ажил юм. Мөн яамны зүгээс Ногоон барилгын зураг төсөл хийх ажлыг тусгах саналыг энэхүү төвийг байгуулж буй хамт олонд тавьсан байгаа. Ингэснээр эрчим хүчинд хэмнэлттэй, амьдрах таатай орчинг бүрдүүлсэн, дулааны болон цэвэр усны хэмнэлттэй орон сууц, барилга байгууламжийг бүтээн байгуулах юм Бид барилгын материал, бүтээгдэхүүний үнийг бууруулах талын бодлогыг баримталж байна. Засгийн газрын зүгээс иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангана гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж, баталсан. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүний үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих зорилттой байгаа" хэмээв. Ийнхүү барилгын цогц үйлчилгзэ нээгдэж, барилга, амины орон сууц барих иргэд, байгууллагууд мэргэжлийн мэдээлэл зөвлөгөө авч, зураг төсвөө гаргуулах, гүйцэтгэгчээ сонгох, үндэсний барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг дороос үйлдвэрийн НӨАТ-тай үнээр захиалан авах боломжтой боллоо. Нээлтийн фото Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/113s
113t
NASA шинээр 12 сансрын нисэгчтэй боллоо
Р.Түвшин, iKon.mn
06/08/2017 15:11:00
Өчигдөр Америкийн Үндэсний Сансар судлалын Агентлаг (NASA) сансарт ажиллах нөөц нисэгчдийнхээ бүрэлдэхүүнд шинээр 12 хүн нэмж, нийт 56 нисэгчтэй болсон байна. Тэдний долоо нь эрэгтэй, тав нь эмэгтэй юм. Сансрын нисэгч болох хүсэлтээ илэрхийлсэн 18,300 хүнээс тэднийг сонгожээ. Шалгарсан хүмүүсийн дотор янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа гэнэ. Агаарын цэргийн командлагчаас эхлээд далай тэнгисийн судлаач, SpaceX компанид инженерээр ажиллаж байсан хүн хүртэл тэдний дотор байна. Хьюстон дахь NASA-гийн Жонсон Сансрын Төвд шинэ нисэгчдийг зарлах ажиллагаа болж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс оролцон баяр хүргэжээ. Тэрээр ерөнхийлөгч Дональд Трампын сансар судлалыг хөгжүүлэх амлалтыг уламжлаад “Сансарт Америкчууд тэргүүлэх цаг дахин ирнэ” гэсэн байна. Шинэ нисэгчдийн нас 29-42 байгаа юм. Тэд бие бялдрын хөгжил, мэдлэг, мэргэжлийн түвшин зэрэг олон шалгуурыг давсан байна. АНУ 2011 оноос хойш өөрийн нутаг дэвсгэрээс сансарт хүн хөөргөөгүй байгаа. ОХУ-ын пуужинг ашиглан Байконураас сансарт нисдэг болсон юм. Тэгвэл Дональд Трамп 1960-1970-аад оны үед оргил үедээ байсан Америкийн сансар судлалыг дахин сэргээхээ амлаад байгаа юм. Зарлах ажиллагааны дүрс бичлэг (44 минут 44 секундээс эхэлнэ): Эх сурвалж: The Verge
https://ikon.mn/n/113t
113u
ФОТО: Нээлтээ хийхийн өмнөх "АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ"
А.Төгөлдөр, iKon.mn
06/08/2017 15:31:00
Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгон тохижуулаад байгаа. Нийслэлийн анхны энэ гудамжны нээлтийг өнөөдөр 21:00 цагаас хийж гэрлийг нь асаана. Энэ үеэр Циркээс Brauhaus хүртэлх замыг хаана. Орчин үеийн хамтлаг, дуучдын болон жазз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу болох аж. Хуучнаар “Сөүлийн гудамж”-нд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлууд хийгдсэн байна. Долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл Сөүлийн /Хуучнаар/ гудамжны замын хөдөлгөөнийг хязгаарлана Шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Энд хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой болох юм. ''Замын хөдөлгөөний удирдлагын төв''-өөс Сөүлийн гудамж АСА циркийн хойд уулзварт замын хөдөлгөөнийг хянах телекамер суурилуулсан байна. Өнөө орой гэрлээ асаахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа тус гудамжнаас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/113u
113v
Х.Нямбаатар: Эх орноосоо урвах гэдэг нэг малгай дор бүгдийг зүйлчлэх нь буруу
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/08/2017 16:27:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгсдэн хуралдаанаар эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад 39 гишүүн оролцож 79.6 хувийн хэлэлцэхийг дэмжлээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьж байгааг харгалзан хуулийг төслийг УИХ-ын гишүүн Б.Батзориг боловсруулж УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж үг хэллээ. Эрүүгийн хууль эрүүгийн үйлчлэлийн олон хэргийг шийдвэрлэсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Эх орноосоо урвах гэдэг нэг малгай дор бүгдийг нь зүйлчлэх нь буруу. Эрүүгийн хууль эрүүгийн үйлчлэлийн олон хэргийг шийдвэрлэсэн. Дайн болон дайн бүхий байдалд дайсны талд урвахыг эх орноосоо урвах гэж үзсэн. Гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгөх гэдгийг гэмт хэргийн дөрвөн элемент талаасаа тусад нь зүйлчлэх нь зөв" гэв. Эх орноосоо урвах гэдэг хуулийн өөр ойлголт Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Гадаадын тагнуулын байгууллагад ажиллах, эх орноосоо урвах гэдэг нэг зүйл ангид хамруулах асуудлыг ярьж байна. 2015 оны эрүүгийн хуулийн найруулгын дагуу явах нь зөв. Тагнуул болон прокурорын байгууллагынхан юу гэж үзэж байна. Хамтран ажиллах санаа зорилго хувь ашиг сонирхолд тулгуурладаг. Эх орноосоо урвах гэдэг хуулийн арай өөр ойлголт шиг санагдаж байна. Энэ хоёр ойлголтыг нэг малгайн доор оруулснаар хуулийн гажуудал үүсч болзошгүй" гэлээ. Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат "Хуулийн төслийг анх боловсруулж байх үед Тагнуулын байгууллага дээрх хоёр зүйл ангийг хоёр гэмт хэрэг болгож салгах ёстой гэсний дагуу салгасан. Ингэж хоёр салгаснаар хэргийн зүйлчлэлийн хувьд нилээнд ач холбогдолтой заалтууд орсон. Эх орноосоо урвах гэдэг гэмт хэргийн техникийн бүрэлдэхүүнд асуудал байна" гэв.
https://ikon.mn/n/113v
113w
Ерөнхийлөгч Астанаг зорилоо
ikon.mn
06/08/2017 16:20:00
2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын хуралдаанд оролцохоор өнөөдөр мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлнэ. Мөн хуралдаанд оролцогч зарим улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтууд хийнэ. “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцоно. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/113w
113x
Монгол банкнаас илэрсэн зөрчлийг хуулийн байгууллагаар шалгуулна
ikon.mn
06/08/2017 17:56:00
Гэрэл зургийг mpa.mn “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдав Монголбанкны алдагдал жилд 2-3 дахин нэмэгдсэн Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад эхэлж, Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн боловсруулсан “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн гаргасан Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний 02 дугаар болон мөн сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолын дагуу Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актууд, гэрээ хэлцлүүд, хяналт шалгалтын явцад цуглуулсан нотлох материалд үндэслэж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны шийдвэрийн дагуу уг дүгнэлтэд үндэслэж Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Хяналт шалгалтын ажил хамарсан хугацаанд Монголбанкны алдагдал жилд 2-3 дахин нэмэгдсэнээр 2012-2016 онд 3,019.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн байна. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1-т “Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Монголбанкны алдагдлыг Засгийн газар хариуцан нөхөж байх зохицуулалттай тул Монголбанкны алдагдлыг Улсын төсвөөс хаах нөхцөл байдал үүсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн ачааллаас үүдэж уг алдагдлыг Улсын төсвөөс хаах боломжгүй учраас Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг хэрхэн барагдуулах талаар болон уг алдагдлыг үүсгэсэн, улмаар төрд хохирол учруулсан этгээдэд хуулийн хариуцлага тооцуулахад тогтоолын төсөл чиглэгджээ. 2012-2016 онд Монголбанкнаас Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлээр тогтоосон үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй үйл ажиллагааг явуулсан, мөн хуулийн 23 дугаар зүйлээр хориглосон үйл ажиллагааг явуулсан, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, эрх зүйн актыг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас төрд онц их хэмжээний хохирол учирч, Монголбанкны 3,019.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн байна. Монголбанкны Ерөнхийлөгчид хуулийн хариуцлага тооцуулах шаардлагатай гэв Уг үндэслэлээр холбогдох этгээдийг буюу тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хуулийн хариуцлага тооцуулах, хохирлыг барагдуулах арга хэмжээ авах шаардлагатай гэв. Монголбанкны зүгээс Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлдэггүй, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хууль давуулж батлагдсан “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам”, “Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах Төрийн болон байгууллагын нууцыг хамгаалах журам”-ын дагуу нууцлах шаардлагагүй мэдээллийг нуун дарагдуулж, хуульд нийцээгүй үйл ажиллагаагаа далдалж байсан гэж Ажлын хэсэг үзсэн байна. Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангийн эд зүйлсийг холбогдох журмыг зөрчиж бусдад тараах, хуваарилах, тус санд зах зээлийн үнэлгээнээс олон дахин өндөр үнээр эд зүйлс авсан үйлдлүүд тогтоогдсон учраас хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзжээ. Монголбанкны Нийгмийн хөгжлийн санд 2012-2015 онд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж, ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум төгрөг, тусламж, тэтгэмжид 3.4 тэрбум төгрөг, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолын арга хэмжээнд 0.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингэж зарцуулахдаа холбогдох журмыг зөрчсөн буюу Монголбанкнаас өмнө нь орон сууц авсан хүнд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэх, үндэслэл шалтгаангүй шагнал, тэтгэмж, тусламж олгох, цөөн хүнд олон удаа тусламж, дэмжлэг үзүүлж байсан зөрчлийг арилгах, төрийг хохиролгүй болгох арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон, уг хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулж, гэрээний үүргийг зөрчсөн нэр бүхий 45 аж ахуйн нэгжид гэрээнд заасан хариуцлагыг тооцох буюу нийт 369,5 тэрбум төгрөгийн зээлийг хэрэглэсэн хугацаагаар нь арилжааны банкны зээлийн хүүд шилжүүлж, зөрүүг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, Монголбанканд даалгах шаардлагатай. “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн санхүүжилтэд нийт дүн 3.6 тэрбум төгрөгийг зарцуулснаас санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 1,065.7 тэрбум төгрөг байна. Уг хөтөлбөрийн санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан эсэх, албан тушаалтан завшсан эсэхийг тогтоолгох зорилгоор хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилт болон хэрэгжилтэд тусгайлсан нийцлийн аудит хийлгэх шаардлагатай байна. Дээр дурдсан зөрчлийг арилгах, төрд учирсан хохирлыг барагдуулах, холбогдох этгээдтэй хуулийн хариуцлага тооцуулах арга хэмжээ авахад чиглэгдсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ажлын хэсгээс боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хороо дээр дурьдсан шалгалтын Ажлын хэсгийн танилцуулгыг 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар сонсоод чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг тус Байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн байна. Монголбанк хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ Монголбанк Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва нар “Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, батлуулах” гэсэн дэд заалтыг төслийн 1 дүгээр заалтад нэмэх, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тогтоол төслийн 1.4 дэх дэд заалтыг “2012-2016 онд ажиллаж байсан Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулах” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд эдгээр саналыг төсөлд тусгасан байна. Төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Н.Цэрэнбат, Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, З.Нарантуяа, Л.Болд, Ц.Гарамжав, М.Билэгт нар асуулт асууж, Ажлын хэсэг болон Монголбанкны удирдлагуудаас хариулт авлаа. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийсэн. Төв банкны үйл ажиллагаа бол хуулиар заасан үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх ёстой байтал 2012-2016 онд тус банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал хуульд заагаагүй, хууль бус үйл ажиллагааг их хэмжээгээр явуулсны улмаас их хэмжээний хуримтлагдсан алдагдал үүссэн. Түүнчлэн Монголбанкны хуулиар хориглосон үйл ажиллагаануудыг явуулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан бөгөөд эдгээрээс үүдэн төсөвт их хэмжээний дарамт учраад байгаа гэв. Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажилласан бөгөөд Ажлын дэд хэсэгт мэргэжилтнүүд, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд ажилласан. Ажлын хэсгийн шалгалтын явцад илэрсэн дээрх хууль бус үйлдлүүд, тэдгээрийн улмаас байгууллагад, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатай, ингэснээр төрийн албанд хариуцлага ногдуулдах, хариуцлага тооцдог сайн жишгийг тогтоох нь зүйтэй гэдгийг хэллээ. Мөн тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл нар өнгөрсөн хугацаанд Монголбанк хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байсан нь Ажлын хэсгийн шалгалт төдийгүй хөндлөнгийн аудитын дүгнэлт, гаднын санхүүгийн байгууллагын шалгалтаар удаа дараа тогтоогдсон. Төрөөс тодорхой зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хүрээнд гаргасан санхүүжилтийг авч, зориулалтын бусаар зарцуулсан, алдаатай бодлого шийдвэрүүд гаргаж байсан нь удаа дараагийн шалгалтаар тогтоогдоод байгаа тул хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээ авах чиглэл бүхий УИХ-ын тогтоол батлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Харин Монголбанк нь УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлдэг, Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан 3,19 их наяд төгрөгийн алдагдал нь тухайн үеийн улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд тохируулан төрөөс авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд үүссэн хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нар хэлсэн. Түүнчлэн гишүүд Монголбанкинд хийсэн энэ удаагийн шалгалтын дүгнэлт, түүнтэй холбоотойгоор гарч буй УИХ-ын шийдвэр нь өнөөгийн Монголбанкны удирдлагуудад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхааруулга болж буйг тэмдэглэн хэлж байлаа. Ингээд Байнгын хорооны саналаар хэлэлцэж буй УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 76 хувийн саналаар дэмжин, “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
https://ikon.mn/n/113x
113y
Маргаашаас иргэд авто машины онцгой албан татварын буцаан олголтоо авч эхэлнэ
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/08/2017 16:55:00
Гэрэл зургийг mpa.mn Онцгой албан татварын тухай хууль тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлснээр хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины онцгой албан татвар нэмэгдсэн. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж 43 гишүүн оролцсоноос 87.8 хувийн саналаар дэмжлээ. Ингээд уг хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа маргааш буюу иргэд авто машины онцгой албан татварын буцаан олголтоо авч эхэлнэ. Онцгой албан татварыг авах хоёр төрлийн бүлэг байгаа юм. Импортоор машины оруулаад ирчихсэн онцгой албан татвараа төлөөгүй иргэд онцгой албан татвар төлөхгүйгээр авто машинаа борлуулж болно. Харин импортоор машины оруулаад ирчихсэн онцгой албан татвараа төлчихсөн борлуулж чадаагүй хүмүүсийн хувьд буцаан олголтыг импортолсон компанид шилжүүлнэ. Онцгой албан татвар нэмэгдсэнээс хойш Приус худалдаж авсан иргэд иргэдэд буцаан олголтыг өгөхөөр хуулийн төсөлд тусгажээ. 7-р сарын нэгнээс хос тэжээлт автомашины татварыг 50 хувь хөнгөлнө. Гишүүдийн байр суурь: 4.5 сая төгрөгөөр худалдаж авдаг машины үнийг 10 сая хүргэчихсэн Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн О.Баасанхүү "4.5 сая төгрөгөөр худалдаж авдаг машины үнийг 10 саяд хүргэчихсэн. Энэ хугацаанд татвар нэмэгдсэнээр өндөр үнэтэй машин авсан хүмүүст алдагдал мөнгийг нь буцаан олгох уу? Буцааж олгомоор байна. Яагаад гэвэл бидний буруугаас болсон юм чинь. Ер нь яагаад энэ хуулийг хэний лоббигоор оруулж ирсэн юм бэ?. Манай төрийхөн 140 ширхэг Lexus 570 13 тэрбумаар худалдаад авчихсан байна. Бид яагаад Приус унаж болдоггүй юм бэ. Том машин унадаг хүмүүс жижиг машин унадаг хүмүүсээ дээрэлхэж байгаа мэт харагдаж байна. Сонгууль эхэллээ гээд дахиад өөрчлөлт оруулах вий дээ. Бал сар эхэлчихжээ" гэлээ. Шийдвэр гаргахдаа 7 хэмжиж нэг огтлох нь зөв Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Аливаа асуудалд шийдвэр гаргахдаа 7 хэмжиж нэг огтлох нь зөв. Ер нь бол сүүлийн үед эргэж буцсан шийдвэрүүд их гарч байна. Зургаадугаар сарын 09- нээс онцгой албан татварын тухай хууль шинэ өөрчлөлтөөр хэрэгжиж эхлэх нь. Иргэд мөнгөө авч эхлэнэ. Иргэдийнхээ нийтээр хэрэглэдэг машины татварыг тэглэх хэрэгтэй" гэв. "Хөнгөлөлт нийтдээ 4 гаруй тэрбум төгрөг болохоор байна" Гэрэл зургийг mpa.mn Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Б.Нямаа "Одоогийн байдлаар тавдугаар сарын 01-нээс хойш импортоор орж ирээд иргэд татвараа төлөөд авчихсан нийт 375 машин байгаа. Чингэлэгт байгаа гаалийн бүртгэл хийгдээгүй 2,600 орчим автомашин байна. Хөнгөлөлт нийтдээ 4 гаруй тэрбум төгрөг болохоор байна" гэлээ.
https://ikon.mn/n/113y
113z
Монгол Шуудан ХК дэвшилтэт санхүүгийн үйлчилгээг дэмжиж ажиллана
СУРТАЛЧИЛГАА
06/09/2017 09:06:00
Монгол Улсад цахим худалдаа, үйлчилгээний хүргэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжих зорилго тавин ажиллаж буй Монгол Шуудан хувьцаат компани өнөөдөр LendMN хэрэглээний зээлийн үйлчилгээг хүргэж буй Анд Глобал компанитай олон талт хамтын ажиллагааг эхлүүлж байна. Хамтын ажиллагааг баталгаажуулж Монгол Шуудан ХК Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар болон Анд Глобал компанийн Гүйцэтгэх захирал Ч.Анар нар 2017 оны 06-р сарын 08-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Гар утасны аппликейшнээр дамжуулан 1 сая төгрөг хүртэлх барьцаагүй зээлийг хормын дотор хэрэглэгчийн дансанд олгодог LendMN санхүүгийн үйлчилгээ нь 2016 оны 11-р сард зах зээлд нэвтэрч эхэлсэн бөгөөд шинэ хэрэглэгчидтэй нэг удаагийн гэрээ байгуулах үйл явц зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд явагдаж ирсэн юм. Хамтын ажиллагаа байгуулагдсанаар Монгол Шуудан ХК өндөр технологид суурилсан цахим зээл, санхүүгийн LendMN үйлчилгээг Монгол Улсын 21 аймаг, 330 гаруй сумдаас авах, орон нутгийн хэрэглэгчидтэй гэрээ байгуулах үйлчилгээг шуудан харилцаагаар хялбаршуулан хүргэх боломжийг бүрдүүлж байна. LendMN үйлчилгээг Зүүн Өмнөд Азийн улс орнуудад нэвтрүүлэхээр ажиллаж буй Анд Глобал компанийн Гүйцэтгэх захирал уг хамтын ажиллагааны талаар үг хэлэхдээ “Монгол Шуудан ХК нь LendMN-ий үйл ажиллагааг орон даяар хүргэхэд дэмжин ажиллах анхны томоохон түнш болж байгаад бид баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь уламжлалт шуудан харилцаа, санхүүгийн технологийн үйлчилгээтэй нэгдэж зах зээлд өндөр хүртээмж бий болгох чадамжтайг харуулна гэж найдаж байна” хэмээн онцлов.
https://ikon.mn/n/113z
114
Өглөөний цайнаас татгалзвал жин нэмнэ
Өдрийн шуудан
11/06/2013 14:23:00
Өглөөний цайнаас татгалзвал жин нэмнэ Америкт хийсэн нэгэн судалгаагаар, өглөөний цайгаа уудаггүй хүмүүс тос ихтэй, тэжээллэг бус хоол иддэг хүмүүсээс ялгаагүй таргалдаг нь нотлогджээ. Хамгийн чухал хоол бол өглөөний хоол юм. Өглөө бур хоол идэж заншсан бол өдрийг эрч хүчтэй өнгөрөөж, хийж буй бүхий л зүйлдээ амжилт гаргах боломжтой гэнэ. Өглөөд тэжээллэг, тохирсон илчлэгтэй хоол идэх хэрэгтэй. Иймд та өглөөний цайгаа заавал ууж хэвшээрэй. Өглөөний цай таныг: Амархан ядарч сульдахаас хамгаална Оюуны бүтээмжийг нэмэгдүүлнэ Хэт их идэхээс сэргийлнэ Байнга хэвшил болгож чадвал та өөрийгөө энгийн аргаар хөгшрөлтөөс хамгаалж байна гэсэн үг
https://ikon.mn/n/114
1141
Оюутан цагдаа нар үүрэг гүйцэтгэж эхэллээ
ikon.mn
06/08/2017 17:31:00
Гэрэл зургийг mpa.mn “Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон нийслэлийн хэмжээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэл хотод гадаадын иргэд ихээр зорчдог, төвлөрдөг газруудад 30 оюутан цагдаа жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм. Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран “Оюутан цагдаа”-ийн ажиллуулж байгаа зорилго нь оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх юм. Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Газар
https://ikon.mn/n/1141
1145
Улсын шалгалтыг будлиангүй авахын тулд Этиоп улс интернэтээс бүрэн салгагджээ
Р.Түвшин, iKon.mn
06/08/2017 18:07:00
Дорнод Африкийн Этиоп улс дунд сургууль төгсөгчдийн шалгалтыг будлиангүй авахын тулд улс даяараа хэсэг хугацаанд интернэтгүй байхаар шийджээ. Ноднин жил анх удаа ийм арга хэмжээ авч байсан юм. Шалгалт нь тавдугаар сарын 31-нд эхэлж байгаа бөгөөд зургаадугаар сарын 8-нд дуусч байгаа юм байна. Этиоп улс 102 сая орчим хүн амтай. Шалгалтанд орж байгаа иргэдийн тоо нь нэг сая хүрэхгүй гэж үзвэл хүн амын 99 хувь нь нэг хувийнхаа шалгалтыг дуустал ямар ч интернэтгүй өдрүүдийг өнгөрөөж байна. Энэ хугацаанд Этиопийн бүх иргэн, гадаадын жуулчид хүртэл гар утас, компьютер, ер нь ямар ч аргаар интернэтэд холбогдох боломжгүй байх юм. Зөвхөн шалгалтын үеэр биш 2016 онд болсон улс төрийн тэмцлийн үеэр эрх баригчид орон даяар интернэтийг хааж байжээ. Интернэтийг хаах нь хуулах, шалгалтын материал задруулахаас сэргийлээд зогсохгүй сурагчдын шалгалтын бэлтгэл, анхаарал төвлөрөлд сайнаар нөлөөлнө гэж засгийн газрын төлөөлөгч ярьсан байна. Эх сурвалж: Reuters
https://ikon.mn/n/1145
1146
ФОТО: Нийслэлийн анхны "ШӨНИЙН ГУДАМЖ"-аар аялсан нь
А.Төгөлдөр, iKon.mn
06/09/2017 07:32:00
Гэрэл зургийг mpa.mn Зургаадугаар сарын 09-ний 00:00 цагт "ШӨНИЙН ГУДАМЖ"-ны гэрлийг асаалаа. Уг гудамж дээгүүрээ гэрлэн таазтай мөн гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй болжээ. Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгосон байна. Нээлтийн үеэр рок поп урлагийн тоглолт, Электро хөгжмийн шоу боллоо. "ШӨНИЙН ГУДАМЖ"-ны гэрлийг асаах ёслолоос хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Гэрэл зургийг mpa.mn Б.Бямба-Очир авав.
https://ikon.mn/n/1146
1147
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно
Г.Мөрөн, iKon.mn
06/09/2017 08:45:00
Төрийн ордонд 09:00 цагт "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь" сэдэвт үндэсний чуулган эхэлнэ. Төв цэнгэлдэх, Хүй 7 худагт 9:00-17:00 цагт Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадмын бэлтгэл ажилтай танилцана. ХХААХҮЯ-ны хурлын танхимд 09:30 цагт НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол улсын жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” TCP/MON/3605 төслийн нээлтийн семинар болно. Өргөө амаржих газарт 10:00-12:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн төгсөх дамжааны оюутнууд хонхны баярын нийллэгний мөнгөө цуглуулан Нэгдүгээр төрөх буюу Өргөө амаржих газар 8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах арга хэмжээ болно. MN-Мэдээллийн төвд 11:00 цагт Монголын телевизүүдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ. 14:00 цагт “Австри-Монголын Хөгжмийн Фестиваль” Улаанбаатарт болох тухай хэвлэлийн бага хурал болно. Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагт ХХААХҮ-ийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно. Баянхошуу руу салдаг замын МТ шатахуун түгээх станцын баруун талд 12:00 цагт “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол болно.
https://ikon.mn/n/1147
1148
Сарыг сансрын хөлгийн дамжих бааз болгох мөрөөдөлтэй гэв
Э.Мөнхзаяа
06/09/2017 08:23:00
-Тэнгэр өөд тэмүүлж байхад ямар ч мөрөөдөл том биш - Тэртээ 1969 оны долоодугаар сарын 21 -нд ‘‘Апполо-11 ” сансрын хөлгөөр саран дээр анх газардсан гурван хүний нэг, сарны хөрсөн дээр хөл тавьсан хоёр дахь хүн Базз Олдрин “Шинэ Монгол санаачилга" ТББ-ын урилгаар Монголд хүрэлцэн ирж, монголчуудтай халуун дотно яриа өрнүүлсэн юм. Түүний хувьд Нил Армстронгийн араас 20-иодхон минутын зайтай саран дээр буусан гэдгээрээ хүн төрөлхтний түүхэнд тодоос тод нэрээ бичүүлжээ. Тэд саран дээр буугаад зүгээр байсангүй, 20 гаруй кг сарны чулууг судалгаа шинжилгээнд зориулан түүсэн байдаг. Сансар судлалын салбарт асар их хувь нэмэр оруулсан эл хүн Монголд ирж, монголчуудтай уулзана гэдэг ховорхон аз завшаан юм. Энгийн хэр нь хөгжилтэй яриа хөөрөөтэй, Mars буюу Ангараг гараг гэсэн футболкоор гангарсан энэ агуу хүн монгол залууст агуу ихийг мөрөөд, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмц, зүтгэ гэдэгт уриалсан халуун дулаан яриа өрнүүлсэн. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, “Шинэ Монгол санаачилга" ТББ-ыг санаачлагч, тэргүүлэгч Л.Болд, ЗХУ, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Олдрины хүү Эндрю Олдрин нар зочноор оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд ТББ-ынхаа “Насан туршийн бахархал” хоёр дахь цомыг Монголын анхны, Азийн хоёр дахь сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Монголчууд бид агуу мөрөөдлөөр амьдардаг улс. XXI зууны энэ цаг үед сэргэн мандалт, хөгжил, их ирээдүйн төлөө том мөрөөдөлтэй байх ёстой. Монгол залуучууд дэлхий дахинд өөрсдийгөө таниулах, мөрөөдлөө ажил хэрэг болгох сайхан цаг үе ирсэн гэдэгт эргэлздэггүй. Энэ жил сансрын хөтөлбөрийн эхлэлийг тавьсан Константин Циолковскийн мэндэлсний 160 жилийн ой тохиож байна. Тэрбээр монгол гаралтай хүн байсан. Түүний мэндэлсний 100 жил ойгоор буюу 1957 оны аравдугаар сарын 4-нд ЗХУ-ын “Спутник” хиймэл дагуул дэлхийгээс хөөрч, энэ хүний 100 жилийн мөрөөдөл, төсөөлөл бодит ажил болсон. Мөн 1961 онд Юрий Гагарин анх сансарт гарч, сансрын эрин үеийг нээсэн юм. Харин 1969 онд домог болсон “Аполло-11” сансрын хөлгийн нисгэгч Базз Олдрин багийн хамт саран дээр буусан. Тухайн үедээ энэ нь зөгнөлт кино шиг л санагдаж байсан биз. Энэ цаг үеэс хүн мөрөөдөх ёстой юм байна, урагшаа тэмүүлэх ёстой юм байна, хэзээ ч болохгүй, бүтэхгүй гэлгүй бүтээж байх ёстой юм байна гэсэн төсөөллийг бий болгосон Базз Олдрин хүрэлцэн ирлээ. Монголчууд бидний хувьд 1981 онд сансрын нисгэгч, анхны сансрын баатартай болсон. Тухайн үед миний бие Германд сурч байсан бөгөөд Берлинд шөнөөр “Монгол хүн сансарт нислээ" гэсэн ухуулах хуудас нааж явсан. Энэ долоо хоногт "Монголчууд бидэнд сансрын эрин эргэн ирсэн үйл явдал тохиосон. Энэ бол энэ сарын 4-нд АНУ-ын Флоридагаас Монголын анхны “Falcon-9" хиймэл дагуулыг сансар огторгуйд хөөргөсөн билээ Тэгвэл өчигдөр сансар судлалын түүхэнд нэрээ үлдээсэн алдарт хүн Монголд ирж, залууст урам зориг өгсөн уулзалт хийсэн нь энэ юм. Уулзалтын үеэр Ж.Гүррагчаа “Үнэхээр монголчуудад түүхэн үйл явдал тохиож байна. Манай гараг дээр долоон тэрбум гаруй хүн амьдарч байгаа. Үүн дотроос биднийг төлөөлж, 12-хон хүн манай дэлхийн дагуул саран дээр мөрөө гаргасан байдаг. Түүний хоёр дахь хүн нь Улаанбаатар хотод та бидэнтэй уулзаж байна. Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмших их үйлстээ олон шинэ, том алхмуудыг хийж байсан. 1957 оны аравдугаар сарын 4-нд анхны хиймэл дагуулыг хөөргөсөн бол 1961 оны дөрөвдүгээр сарын 11-нд хүн анх сансарт ниссэн, 1965 оны гуравдугаар сарын 18-нд хүн анх задгай сансарт гарсан, 1969 оны долоодугаар сарын 21-нд манай гарагийн төлөөлөл саран дээр буусан. Энэ бол ховор боломж, ховор агшин” хэмээж байлаа. Ж.Гүррагчаагийн хувьд монголчууд дотроосоо сансарт анх нисэж, эх дэлхий, Монгол орноо сансрын уудмаас тольдсон ховорхон азтай хүн юм. Гэхдээ түүний хувьд саран дээр бууж үзэхийг бүх насаараа мөрөөддөг байсан гэнэ. Түүнтэй адил бүх сансрын нисгэгч ийм мөрөөдөлтэй явдаг аж. Дэлхийн хэмжээнд 40 гаруй орны 500 гаруй хүн сансарт ниссэн байдаг аж. Үүнээс 12-хон нь саран дээр очсон байдаг. Саран дээр буусан анхдагчийн нэг Базз Олдрин “Миний хувьд сартай яагаад ч юм бэ хувь заяагаараа холбогдсон хүн. Миний ээж л гэхэд хүн төрөлхтөн анх онгоцоор ниссэн өдөр төрсөн бөгөөд Moon буюу Cap гэсэн овогтой байжээ. Аав маань Дэлхийн хоёрдугаар дайны үед агаарын цэргийн хүчинд командлагчаар ажиллаж байсан. Миний бие Солонгосын иргэний дайны үед агаарын цэргийн хүчинд нисгэгчээр ажиллаж, дайсны хоёр онгоцыг сөнөөсөн. Үүнээс цааш Вьетнамын дайнд байлдааны онгоцны нисгэгчээр явж болох байсан ч Массачусетсийн технологийн их сургуульд элсэж, 1963 онд АНУ-ын сансрын хөтөлбөрт сонгогдсон юм" гэжээ. Түүний хувьд саран дээрээс ирснийхээ дараа сар-дэлхий гэсэн байнгын маршрутын талаар мөрөөдөж байв. Тухайн үед НАСА энэ асуудалд нэг их анхаараагүй аж. Тэгтэл хамт саран дээр буусан сансрын нисгэгч нь “Битгий санаа зов. Cap дэлхий хоёрын хооронд байдаг таталцлын хүчний тойргоос гараад цаашаа Ангараг гараг руу нисэх бүслүүр рүү орох маш том боломж бий шүү дээ" хэмээн хэлжээ. 1985 онд энэ санааг сонссон Базз Олдрин мөрөөдлөө урагшлуулахаар шийдэж, өдгөө Ангараг гарагийг эзлэхэд энэ бүслүүр дээр юу байж болох вэ гэдгийг судалж байгаа юм байна. “Сарыг сансрын хөлгөө буулгаж, цааш Ангараг гараг руу нисэх дамжин өнгөрөх бааз болгох боломж бий гэж боддог” хэмээн өөрийнхөө мөрөөдлийг хуваалцжээ. Тэрбээр “Тэнгэр өөд тэмүүлж байхад ямар ч мөрөөдөл том биш шүү” хэмээн сонирхолтой яриагаа өндөрлүүлсэн юм.
https://ikon.mn/n/1148
1149
Их Британий сонгуулийн урьдчилсан дүн гарлаа
Р.Төмөр, ikon.mn
06/09/2017 08:23:00
Өчигдөр буюу Пүрэв гарагт Их Британид парламентын сонгууль болж өнгөрлөө. Урьдчилсан байдлаар төсөөлж байгаагүй үр дүн гарсан байна. Сонголтоо хийснийхээ дараа иргэдийн мэдүүлсэн дүнгээр (exit poll) ерөнхий сайд Тереза Мэйгийн Консерватив нам парламент дахь олонхийн суудлаа алдсан ч хамгийн олон суудалтай нам хэвээр үлджээ. Харин сөрөг хүчин болох Лэйборист нам нэмж суудал авч чадсан ч бусад зүүн жигүүрийн намуудтай хамтарч засгийн газар байгуулахад хүрэлцэх хангалттай суудалгүй болсон байна. Ийм тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, урьдчилсан дүн гарах үед буюу 22:00 цагт фунт стерлингийн ам.доллартай харьцах ханш даруй 1.5 хувиар суларчээ. Гэхдээ албан ёсны дүн орон нутгийн цагаар Баасан гарагийн өглөө зарлагдахаар байгаа юм. Уг нь Тереза Мэй өөрийн намд хангалттай буюу 350 суудал авч, олонх болохын тулд парламентын сонгуулийг зарлаж байв. Нийт 650 суудлын 330 суудал тэднийд байсан юм. Гэтэл тэд урьдчилсан байдлаар 314 суудалтай болохоор байгаа нь нөхцөл байдлыг улам бүрхэг болгох магадлалтай болжээ. Удахгүй Европын Холбооноос гарах хэлэлцээр эхлэх гэж байгаа нь байдлыг бүр хүндрүүлж байна. Энэ талаар санхүүгийн шинжээчид “Хэрвээ Консерватив намын хөлөг онгоц живж эхэлбэл зах зээл аврах завь хайж эхэлнэ” гэж дүгнэжээ. Гэхдээ албан ёсны дүнгээр Консервативчууд суудлаа нэмэх найдвар тасраагүй байгаа тул зах зээл хүлээлтийн байдалд ороод байна. Эх сурвалж: Quartz, BBC
https://ikon.mn/n/1149
114a
Д.Батсайхан: Хотын гудамжид шилжүүлэн суулгаж буй том модод 500-600 жилийн настай
Э.Мөнхзаяа
06/09/2017 08:45:00
Зуны эхэн cap гарав уу үгүй юу нийслэлийн гудамж, талбай том том модоор өнгө нэмжээ. Энэ жилийн хувьд нийслэл хотод 5-6 метр урт модыг суулгаж байгаа нь ногоон байгууламжийн ажлын шинэлэг технологийг нэвтрүүлж буй зоримог алхам болсон. Энэ талаар “Тод газар"ХХК-ийн захирал Д.Батсайхантай ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд нэг наст цэцэгсээр зуурхан гоёл хийж явсан нийслэл энэ зуныг мөнх ногоон моддоор угтаж байна. Улаанбаатар хотод том мод шилжүүлэн суулгаж буй ажлын явц ямар байна вэ? -Бид Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх талбай буюу Энхтайваны өргөн чөлөөнд нийтдээ 1,750 ширхэг том мод шилжүүлэн суулгаж дууслаа. Мод суулгах ажлаа шөнийн цагаар автомашины ачаалал буурсан үед хийж байгаа. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын удирдлагууд зоригтой алхам хийж, том мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжин ажиллалаа. Үүнийг иргэд янз бүрээр л хүлээж авч байна. Шилмүүст модыг авах журам бий. Өндөр хүчдэлийн дагуу ургасан, уурхайн эдэлбэрт орсон газар, арчилгааны огтлол зайлшгүй хийгдэх талбайгаас жилд 300 мянган га газрын арчилгааны огтлол хийх ёстой. Учир нь хэт шигүү ургасан модод түймэрт өртөх эрсдэл их байдаг, ургалт нь ч удааширдаг учраас огтолж, хооронд нь 4-5 метрийн зайтай болгож сийрүүлдэг юм. Том мод шилжүүлэн суулгах ажил ерөнхийдөө дууссан. Одоо зөвхөн арчилгааны асуудалд анхаарлаа хандуулж байна. -Том модыг шилжүүлэн суулгаж, гурван жилийн турш арчлах үүрэг хүлээсэн гэсэн. Энэ хугацаанд та бүхэн хэрхэн яаж арчлах вэ? -Мэдээж модыг услахаас гадна бордох, тулгуурыг хөдөлгөөнгүй хэвээр нь байлгаж үндсийг бэхжүүлэх, түргэн үндэслэгч, хортон шавж устгагч цацах зэрэг арчилгааг хийнэ. Энэ бүхнийг хотын иргэд төдийлөн мэдэхгүй байх л даа. Эдгээр ажлыг бид ихэвчлэн шөнийн цагаар хийдэг. Модны арчилгаа бол ерөөсөө дэнлүүний зарчимтай адилхан. Дэнлүүний тос дуусвал унтарна. Модны үндэсний системүүд ажиллаад орой нь нахиа хүртлээ усаа татаж чадахгүй бол үхдэг. Манайхан модыг таван жил өөрийнхөө шүүсээр амьдардаг гэж ярьдаг. Мэдээж өөрт нь тодорхой хэмжээний шүүс бий. Гэхдээ ямар ч модыг арчлахгүй бол таван жил байтугай гурав, нэг ч жил амьдарч чадахгүй. Зургаан cap л амьдарч чадна. Тэгэхээр бид энэ суулгасан моддоо Улаанбаатар хотынх болгон нутагшуулахын төлөө тэмцэж ажиллана. Бусад хотхонууд бүгд л жигд том ногоон модтой хэвээрээ байгаад байхад бүхэл бүтэн хотын гудамж талбайн модыг байнга арчлаад ургуулж яагаад болохгүй гэж. Шилмүүст мод нь хамгийн эмзэг мод. Нарс яг хүн шиг. Саяхан тарьсан моддын үзүур нь жаахан шарласан чинь “үхэж байна” гэж иргэд их шуугилаа. Гэвч үзүүр нь шарласан стресст орж байгаа юм. Энэ үед арчилгаагаа тохируулах хэрэгтэй. Хамгийн гол нь тулгуур моднуудыг ерөөсөө хугалж болдоггүй. Тулгуур мод, бордоо хоёр хамгийн чухал. Түүнчлэн Улаанбаатар хотын хөрс асар их бохирдсон учраас хөрсний бохирдлыг бууруулах бодис мөн цацаж байна. -Гурван жил гэдэг том модны арчилгаанд хэр тохиромжтой хугацаа вэ? -Арчилгааны гурван жилийн баталгааг манай хамт олон туршлага дээрээ үндэслэн хэлсэн л дээ. Анх бид том мод шилжүүлэн суулгах технологийг оруулж ирэхэд Монголд ерөөсөө хоёр настай модыг л шилжүүлж суулгадаг байсан. Тухайн үед бид энэ технологийг нэвтрүүлж байхдаа зургаан cap, нэг жил, хоёр жилийн баталгаа өгч, арчилж ирсэн. Энэ бол бидний туршлага. Туршлагаасаа үндэслээд бид гурван жилийн баталгааг өгч, өөрсдөө энэ хугацаандаа арчлах үүргийг гэрээгээр хүлээсэн. -Иргэд “Зүв зүгээр ууланд ургаж байсан модыг хотод авч ирж булшлах нь, том мод хотод ургахгүй” гэх мэтээр та бүхний ажлыг олон өнцгөөр хүлээн авч байгаа л даа? -Иргэдэд маш хялбараар ойлгуулахад огтлогдох гэж буй модыг л бид амжиж авч Улаанбаатар хотод шилжүүлэн суулгаж, ногоон байгууламжийн ажлаа хийж байгаа Заавал огтлох шаардлагатай болсон моддыг хөрөөдөөд түлшинд хэрэглэх биш нийслэлд шилжүүлэн суулгаж, амьдруулах гэж авч ирж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Тийм талбай Дорнод, Хэнтий гэх зэрэг ой мод бүхий аймгуудад байдаг. 1980-аад оны үед тарилт хийсэн талбайгаас 30-аад настай буюу шилжүүлэн суулгахад яг тохиромжтой насны моддыг суулгаж байна. Одоо 30 настай гэж бодохоор 500-600 жил насалж, одоо 4-6 метр байгаа бол ургалт нь гүйцээд ирэхээр 17-15 метр болно. Дэлхийн бүх хот нарс тарьдаг Нарс нь тарихад хамгийн тохиромжтой модоор шалгарсан байдаг. Яагаад гэвэл нарс мод нь агаарын бохирдлыг бууруулах бодис агуулж, хамгийн урт хугацаагаар хүчилтөрөгч ялгаруулдаг. Хотод яагаад хэрэгтэй вэ гэхээр хамгийн чухал нь шилмүүст модноос хог гардаггүй. Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж, хотын өнгө үзэмжийг сайхан харагдуулдаг зэрэг олон давуу талтай. -Арчилгааны огтлолд жилд 300 мянган га газар хамрагддаг гэж та хэллээ. Хэчнээн мод тайрагддаг гэсэн үг вэ? -Жилд 300 мянган га газрын арчилгааны огтлол хийж буй талбайн бүх модыг хэрвээ чаддаг бол бүгдийг нь Улаанбаатар хотод авч ирээд тарих юмсан. Улаанбаатар хот шиг агаарын бохирдол ихтэй газар их хэмжээгээр шилмүүст мод таривал агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна. Энэ судалгааг эрдэмтэн судлаачид тогтоогоод гаргасан байгаа. Нэг га газарт дунджаар 3,000 мод бий. Тэгэхээр энэ модыг жил бүр хотод оруулж ирж тарих хэрэгтэй. Том мод шилжүүлэн суулгаж буй энэ ажил шинэ зүйл биш ээ. 10 гаруй жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн ажил. -Шилмүүст модыг 10 жилийн өмнө хаана шилжүүлэн суулгасан юм бол оо. Одоо ургалт нь хэр байгаа вэ? -"Сөүл” групп, “Хурд”, “Асем Вилла” болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн том модыг манай компани шилжүүлэн суулгасан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан моддын амьдрал 99 хувийн амжилттай гэж бидний хийсэн ажлыг дүгнэсэн байна лээ. Уг нь бол цаг хугацааны хувьд дэлхийд байхгүй технологи юм шүү дээ. Бид техник технологи, IT хөгжлөө гэж яриад байгаа мөртөө хэзээ ч 30 жилийг хэмнэж чаддаггүй л байхгүй юу. Мод тарих гэхээр тэмцээд уулын модыг энд авч ирж булшиллаа гэх зэрэг зүйл ярьж байгаа хүмүүст би их гомддог. Эдгээр модыг ургуулаад, нутагшуулчих юм бол ирээдүйд биднээс хойш 5-6 үед хэрэгтэйгээс гадна 500 гаруй жил Улаанбаатар хотын төв гудамж талбайд байх юм шүү дээ. Зөвхөн хотод төдийгүй аймгийн төвд том мод суулгах ажлыг бид хийж байсан. Баянхонгор аймаг цөлжилтийн гол бүс болоод байгаа шүү дээ. Тиймээс Баянхонгор аймгийн төвд 100 ширхэг нарсыг одоогоос зургаан жилийн өмнө тарьсан. Хэнтий аймгийн Биндэр сумаас Баянхонгор аймгийн төв хүртэл 1,000 гаруй км замд тээвэрлэн суулгасан модод одоо ч ургасаар байгаа. “Эрдэнэтийн ГОК”-ийн урилгаар Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн гаднах тохижилтыг хийгээд хүлээлгэж өгөөд хоёр жил болж байна. Бүгд 100 хувийн ургалттай байгаа. -Танай компани хамгийн анх том модыг шилжүүлэн суулгах технологийг Улаанбаатарт оруулж ирсэн гэж байна. Энэ туршлагыг хаанаас судалж оруулж ирсэн бэ? -Компаниа байгуулаад 10 гаруй жил болж байна. Том мод шилжүүлэн суулгах ажлыг олон газарт хийсэн. Нарс ч гэлтгүй бүх модыг шилжүүлэн суулгаж болдог. Улиасыг ч шилжүүлэн суулгах ажлыг бид хийдэг. 70 гаруй ажилтантайгаар энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Бүгд л олон жилийн турш энэ ажлыг хийсэн мэргэшсэн хүмүүс бий. Том мод шилжүүлэн суулгах ажлыг дэлхийн стандартын дагуу хийж байгаа. Манай компанид хамтран ажилладаг залуустайгаа 10 гаруй жилийн өмнө Солонгост ажиллаж байгаад ирсэн. Бид бүхэн Солонгост олон жил ногоон байгууламжийн ажил хийсэн. Тухайлбал, 2002 оны бүтээн байгуулалтын үеэр гурван цэнгэлдэх хүрээлэн, 25 метроны буудал зэргийг тохижуулсан байдаг. Та бүхэн Солонгос улсын ногоон байгууламжийг мэдэж байгаа байх. Бидний мөрөөдөл хотоо ийм болгох юмсан л гэж бодож явсаар одоо энэ ажлыг хийгээд явж байна даа. -Хотын ногоон байгууламжтай байх эсэх иргэдийн экологийн боловсролоос багагүй шалтгаалах юм шиг санагддаг. Та бүхний ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа биз дээ? -Уулын мод авч ирж булшиллаа гэх яриаг би сонссон. Ер нь дэлхий дээр байгаа бүх л ногоон зүйл бидний төлөө ургадаг. Бидэнд хүчилтөрөгч, хүнс болно. Монголчууд асар их баялагтай оронд амьдарч байгаагаа мэддэг. Ой бол уул уурхай биш нөхөн сэргээгддэг баялаг. Бид энэ баялгаа хөрөөдөөд, түлээд дуусахаас нь өмнө тэр уурхайн талбайгаас нь амжаад авч ирээд суулгалаа. Хятад улс 2005-2006 онд том модыг шилжүүлэн суулгаснаар 2008 оны Олимпыг ямар гоё ногоон байгууламжтай угтав. Одоо хүн болгон очиж үзсэн Эрээн хотыг харвал ямар гоё ногоон байгууламжтай билээ. Тэр бүх модыг шилжүүлэн суулгасан байдаг. Замын-Үүдээс Эрээн хот руу ороход ямар байна. Бид хамгийн наад захын зүйлтэйгээ л жишээд үзэх хэрэгтэй. Тиймээс Улаанбаатарын иргэд энэхүү ногоон байгууламжийг өөрсдийнх нь төлөө, үр хойчийнх нь төлөө хийж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Мод тарих нь агаарын бохирдлыг бууруулдаг дэлхийн нийтийн хамгийн тод жишиг болсон. Гэтэл бид агаарын бохирдол дээд цэгтээ гамшгийн хэмжээнд хүрлээ л гэх юм. Үүнийг бууруулах зүйл хийж байна гэдэг талаас нь хараад бидний ажлыг ойлгож дэмжээсэй. Гэхдээ сүүлийн үед иргэдийн экологийн боловсрол дээшилж байна. Бидний хийж байгаа ажлыг дэмжээд ус барьж ирээд хамт суулгалцаад урмын үг хэлээд явдаг хүн цөөнгүй бий шүү. Ажлаа хийгээд зогсож байхад баярлалаа гэж хэлэх хүн ч бий. Мод таривал нэг насны буян гэж монголчууд ярьдаг. Улаанбаатар хотод энэ ногоон байгууламжийг хийхгүй байхын аргагүй. Тиймээс үр хойчийнхоо төлөө алсыг харж гаргасан хотын удирдлагууд болон хийж гүйцэтгэж буй бидний ажлыг дэмжээсэй гэж хүсэж байна.
https://ikon.mn/n/114a
114b
Монгол “жуулчид” халаасны хулгайн хэргээр Тайваньд саатуулагджээ
Р.Төмөр, ikon.mn
06/09/2017 08:48:00
Өчигдөр Тайваний нийслэл Тайпэй хотын цагдаа иргэддээ халаасны хулгайгаас сэргийлж, биедээ авч яваа эд зүйлсдээ анхаарал тавихыг сануулжээ. Ингэх болсон шалтгаан нь метронд ажиллагаагаа явуулдаг, Монголоос ирсэн халаасны хулгайчдын бүлгийг илрүүлсэнтэй холбоотой гэнэ. Тайпэйн цагдаагийн ахлах мөрдөн байцаагч Хуан Куо Ши “Бид Монголоос ирсэн гурван сэжигтнийг баривчлаад байна. Одоогоор тэдний цаана өөр хүмүүс байгаа эсэхийг мөрдөн шалгаж байгаа” гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Гол сэжигтэн нь 21 настай, Анхбаяр гэсэн овог нэртэй этгээд байгаа гэнэ. Тэр өөр хоёр найз, мөн өөрсдийн найз охидын хамт жуулчны визээр Монголоос ирээд байжээ. Гурван залуу өнгөрсөн оны зургаадугаар сард мөн хулгайн хэргээр баривчлагдаж, өнгөрсөн хоёрдугаар сард батлан даалтаар суллагдаад байсан гэнэ. Тэд Тайпэй хотын метронд, голдуу эмэгтэй зорчигчдыг байгаа болгон хулгай хийдэг байжээ. Мэдээллийн үеэр сэжигтнүүдийн үйлдлийг харуулсан дүрс бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн байна. Дүрсэнд харуулснаар урсдаг шатаар явж байгаа эмэгтэйн ард ойрхон зогссон Анхбаяр цүнхнээс нь хулгай хийж байгаа баримт бичигдэж үлджээ. Энэ үед түүний хамсаатнууд Анхбаярыг тойрч зогсон халхалж байсан гэнэ. Энэ долоо хоногийн эхээр хулгайч нарыг баривчлахад тэднээс хохирогчдын бэлэн мөнгө, бэлгийн карт, ваучер зэрэг зүйлс илэрчээ. Одоо цагдаагийнхан тэдний ард өөр Монголчууд байгаа эсэх, тэдний найз охид хулгайн хэрэгт оролцдог байсан эсэхийг шалгаж байгаа гэнэ. Эх сурвалж: TaipeiTimes.com
https://ikon.mn/n/114b
114c
Торгуулийн төлбөр төлөхөд хүндрэлгүй болжээ
СУРТАЛЧИЛГАА
06/09/2017 09:11:00
Цагдаагийн байгууллагаас ажил, үйлчилгээгээ нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлж, амар тайван амьдралын баталгааг хангахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлсэн явдал юм. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлжээ. Иргэд шинээр боловсруулсан www.torguuli.police.gov.mn цахим хуудаснаас өөрийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхийн дугаарыг ашиглан торгуулийн мэдээлэл лавлах, төлбөрийн карт (₮ карт, VISA, Master, Unionpay, American Express карт)-аар онлайн хэлбэрээр торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо. Түүнчлэн Голомт банктай хамтран еbank, мобайл банкны үйлчилгээгээр дамжуулж, цахим хэлбэрээр торгуулийн төлбөрийг хялбар төлж болох юм байна. Жолооч та өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийг сонгон, дараах үйлдлийн дарааллаар торгуулиа төлснөөр цаг хугацаа, зардлаа хэмнээрэй! ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХОЛБООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТААР ТӨЛӨХ www.torguuli.police.gov.mn цахим хуудсанд нэвтрэн автомашины улсын дугаар эсвэл жолоочийн үнэмлэхийн дугаараа оруулан Хайх товчлуур дээр дарна. Торгуулиа сонгон Төлөх товчлуур дээр дарна. Гүйлгээний мэдээлэл гарч ирэх ба утасны дугаар болон цахим хаягаа оруулан гүйлгээ хийх товчлуур дарна. Ингэснээр картын мэдээлэл оруулах хуудас гарч ирэх бөгөөд картын мэдээллийг үнэн зөв оруулснаар таны торгууль төлөгдөнө. ДАНСААР ТӨЛӨХ www.egolomt.mn Интернет банкны вэб хуудас болон смарт банкны аппликейшнээр нэвтрэн торгуулиа төлөх боломжтой. И-банкны эрхээрээ нэвтрэн төлбөр цэсний бусад үйлчилгээний “Торгууль төлөх” цэс рүү хандаж тээврийн хэрэгслийн дугаар эсвэл жолооны үнэмлэхийн дугаараа ашиглаж торгуулийн мэдээллээ лавлаж, төлөх боломжтой. САЛБАРААР ТӨЛӨХ Голомт банкны дурын салбартаа очин жолоочийн үнэмлэхийн дугаар эсвэл тээврийн хэрэгслийн дугаараа хэлж торгуулиа төлөх боломжтой.
https://ikon.mn/n/114c
114d
Өнөөдрөөс “Приус машин”-тнуудын магнай тэнийх нь
Н.Батзаяа, Монголын мэдээ
06/09/2017 08:57:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хуралдаад түр завсарлана. Үүнтэй холбогдуулан өчигдрийн чуулганаар олон асуудлыг хэлэлцлээ. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдааны олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг онцлон хүргэе. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар иргэдийг төөрөгдөлд оруулаад байсан приус машины онцгой албан татварыг буцаан олгох тухай асуудлыг нэг мөр шийдэв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хямралыг давах гарц нь ОУВС хэмээн тодорхойлж, тус сангийн “Өргөжүүлсэн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс приус машины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн нь автомашин импортлогч болон иргэдийн нуруунд хүнд ачаалал үүсэхэд хүргэсэн. Уг хууль хэрэгжиж эхэлсэн ч удалгүй приус машины онцгой албан татварыг буцаан олгохоор болж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөлд онцгой албан татварын буцаан олголтыг энэ сарын 9-нөөс эхлэн олгохоор тусгажээ. Мөн буцаан олголтыг хэнд өгөхийг ч зохицуулсан аж. Ингэхдээ нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдах хүртэлх хугацаанд импортолж оруулж ирчхээд онцгой албан татвараа төлсөн нөхцөлд буцаан олгоно. Түүнчлэн импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлсөн ч автомашинаа борлуулж амжаагүй тохиолдолд компанид буцаан олголтыг хийхээр зохицуулжээ. Харин дээрх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлж авто машинаа борлуулсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголтыг өгөхөөр болсон аж. Тус хуулийн төслийн Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулж, гишүүд асуулт, асуусан юм. Үүний дараа приус машины онцгой албан татварыг зургаадугаар сарын 9-нөөс эхлэн буцаан олгоход санал хураалт явуулав. Санал хураалтад нийт 49 гишүүн оролцсоноос 43 нь дэмжиж, 87.7 хувиар дэмжигдлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. О.Баасанхүү: Сонгуульдаа баярлалаа, үнэхээр бал сар эхэлсэн юм байна -Ямар ч байсан татвараа хөнгөлөхөөр болж байна. Татвар нэмсэн алдаагаа заслаа гэж би харлаа. Өндөр үнээр машин авсан иргэдийг яах вэ. 4-5 саяар авдаг байсан машины үнийг 20 сая болтол өсгөчихсөн, өмнөх шийдвэр чинь. Тэр иргэд буцаан олголт авч болох уу. Уг нь авмаар л байна. БНСУ-ын иргэд татвар нэмэхээр жагсаал, цуглаан хийдэг юм билээ. Гэтэл манайд цаазын ял оноочихсон. Харин ч тэр хүнийг шагнамаар байгаа юм. Тэр хүн тийм үйлдэл хийгээгүй бол бид энэ шийдвэрийг гаргахгүй байсан. Энэ хуулийг яагаад, хэний лоббигоор оруулж ирсэн юм. Ер нь АСЕМ-аар далимдуулаад манай төрийн алба 140 ширхэг лексус 70 машиныг 13 тэрбумаар худалдаад авсан байна билээ. Ний нуугүй хэлэхэд асфалтан замтай газар приус машиныг яагаад унаж болохгүй гэж. Ядуучуудын унаа гээд ойлгочихсон. Татварыг нэмчхээд сонгууль эхлэхээр татварыг нь бууруулчихна. Сонгуульдаа баярлалаа, үнэхээр бал сар эхэлсэн юм байна. Ч.Хүрэлбаатар: Татвараа төлчхөөд машинаа зарсан бол буцаан олголтыг машин худалдаж авсан иргэнд өгнө -Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн асуудал гарч ирсэн. Энэ талаар приус машинтай иргэд, холбоод ч санал ирүүлсэн юм. Тухайлбал, хууль хэрэгжихээс өмнө машин оруулж ирсэн иргэд яах вэ гэх асуудал. Эдгээр хүмүүс Засгийн газарт олон удаа санал тавьсан л даа. Энэ саналтай холбогдуулан уг хуулийг оруулж ирсэн. Онцгой албан татварыг буцаан олгохтой холбогдуулан гурван тохиолдол гарч ирж байгаа. Нэгдүгээрт, импортоор машинаа оруулж ирээд онцгой албан татвараа төлөөгүй. Хоёрдугаарт, татвараа төлсөн хэр нь борлуулж чадаагүй. Гуравдугаарт, оруулж ирээд татвараа төлөөд борлуулчихсан гэсэн гурван тохиолдол бий. Тэгвэл үүний буцаан олголтыг шийдэхдээ нэгдүгээр тохиолдолд энэ хуулийн өөрчлөлтөөр татвар төлөхгүй байж болно. Хоёрдугаар тохиолдолд буцаан олголтыг компанид өгнө. Гуравдугаар тохиолдолд машин худалдаж авсан иргэнд буцаан олголтыг өгч байгаа. Б.Батзориг: Нэг тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт хийнэ -Маш зөв шийдвэр гарах гэж байна. Баянзүрх дүүргийн Да хүрээ захад машин борлуулж амьдралаа залгуулдаг маш олон импортлогч болон иргэд энэ шийдвэрийг хүлээж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр нэг тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт хийх юм билээ. Тэрбум гэдэг маш их мөнгө. Энэ иргэд, худалдаачдад буцан очно. Цаана нь олон мянган машин гааль дээр хүлээгдэж байгаа гэж сонссон. Хэчнээн тооны машин хүлээгдэж байгааг Гааль, Сангийн яамныхнаас асуумаар байна. Мөн хэчнээн төгрөгийн хөнгөлөлтийг иргэд, худалдаачид эдлэх вэ. 2600 орчим машин хүлээгдэж байна гэв -Тавдугаар сарын 1-нээс хойш импортоор оруулж ирээд иргэд, аж ахуйн нэгж татвараа төлөөд авсан 375 машин байгаа. Гаалийн бүртгэл хийгдээгүй, чингэлэгт хадгалагдаж байгаа 2,600 орчим машин байна. Иргэд нийт дөрөв гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэх хариултыг Сангийн яамны мэргэжилтэн өглөө. Монголбанкинд хийсэн шалгалтын дагуу арга хэмжээ авна Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төслийг УИХ- ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулж, гишүүдийн асуултад хариулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Монголбанкны асуудалтай холбогдуулаад хэн нэгнийг өмөөрсөн асуудал огт байхгүй. Гол нь тогтоолын төсөл нь нэр зааж, ялын тогтоол шиг орж ирж байгаа учраас Байнгын хорооны хуралдааны гол асуудал тэр тухай өрнөсөн. Ер нь Монголбанкны бүрэн эрхэд халдсан уу гэвэл ажлын хэсэг халдсан. Үүнийг зөвхөн нэг хүний бүрэлдэхүүнтэй нэг намын гишүүдийг оролцуулан хийсэн үү гэвэл хийсэн. Хэн нэгнийг зольсон уу гэвэл зольсон. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн мэдээ гаргах гэхэд хүлээж авах хэвлэл байгаагүй. МАН-тай хаалтын гэрээ байгуулсан. Танай юмыг хүлээж авахгүй гэсэн. МҮОНРТ-ээр цөөнхийн бүлгийн толгойг нь ч цухуйлгахаа больсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөр 2012- 2016 онд Монгол Улсын эдийн засаг ямар байсан, тэр үед л хийгдсэн” хэмээв. Гишүүд асуулт, асууж дууссаны дараа уг тогтоолын төслийг батлах тухай эсэхэд санал хураахад, 38 гишүүн дэмжиж 76 хувийн саналаар баталлаа. Эрүүгийн хуулийг хэлэлцэхийг гишүүд дэмжив УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бас нэгэн онцлох асуудал нь УИХ-ын гишүүн Я.Содбаатарын энэ сарын 2-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв. Уг хуульд эх орноосоо урвахтай холбоотой асуудал хөндөгдөж буй бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү удаа дараа эсэргүүцэл илэрхийлж байсан юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах саналыг тусгасан. Хуулийн төслийг чуулганд УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав. Харин С.Чинзориг, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүд санал хэлснээр, гишүүдийн дунд эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 49 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжиж 70.6 хувиар дэмжсэнээр уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо. Мөн өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсан билээ. Үүнтэй холбогдуулан дараагийн сайд хэн байх тухай асуудал яригдаж эхэлсэн. БСШУС-ын сайдаар Т.Ганди, Ц.Цогзолмаа зэрэг хэд, хэдэн хүний нэр яригдаж байсан ч МАН-аас академич Г.Чулуунбаатарын нэрийг оруулж, улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Боловсролын сайдын нэрийг хэлэлцэн дэмжсэн юм. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар БСШУС-ын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ гэсэн хэдий ч дугаар шилжих мөчид уг асуудлыг хэлэлцээгүй байлаа.
https://ikon.mn/n/114d
114e
SKYtel АПП-ААР дата багц идэвхжүүлэх боломжтой боллоо
СУРТАЛЧИЛГАА
06/09/2017 09:04:00
Энэ цаг үеийн харилцаа холбоонд дата нь ус, агаар мэт амин хэрэглээ болжээ. СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид SKYtel аппликэйшн ашиглан, нэгжээрээ дата багц идэвхжүүлэх боломжтой боллоо . Андройд үйлдлийн системтэй гар утастай хэрэглэгчид аппликэйшнээр дата идэвхжүүлэхдээ утасны дугаараараа нэвтэрч, “Дата багц” цэс рүү орон, датаны хэмжээг сонгож, “Багц идэвхжүүлэх” товч дээр дараарай. Хэрвээ та SKYtel аппликэйшн суулгаж, шинэ хувилбарын татаж амжаагүй байгаа бол ЭНДЭЭС аваарай. Нэмэлт дата багцын хоногоор үйлчилгээний үндсэн хугацаа сунгагддаг давуу талтай ба та дансандаа нэгжтэй байхад л датагаа идэвхжүүлж ашиглаад байх боломжтой юм. Дата Суутгагдах нэгж Үйлчилгээний хугацаа 100MB 1,000 10 хоног 300MB 3,000 15 хоног 1GB 10,000 30 хоног 2GB 13,000 30 хоног 10GB 30,000 60 хоног
https://ikon.mn/n/114e
114f
Макрон АНУ-ын эрдэмтдийг Францад нүүж ирэхийг албан ёсоор уриаллаа
Р.Төмөр, ikon.mn
06/09/2017 09:04:00
Францын шинэ ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд хэцүү өрсөлдөгч болоод байгаа. Эхлээд тэр чанга хатуу гар барилтаар Трампыг сорьж үзсэн бол одоо улс төрийн бодлогоор тэмцэлдэх болжээ. Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх Парисын гэрээнээс АНУ-ыг гаргаж байгаагаа зарласан. Тэгвэл өчигдөр Макрон цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Францын амлалтыг баталгаажууллаа. Макроны мэдэгдэлд “Дональд Трампын шийдвэр бидэнд бодлого, шийдвэрээ түргэсгэх шалтгаан боллоо” гээд ойрын хоёр долоо хоногийн дотор гүйцэтгэх ажлын жагсаалтаа гаргахаа мэдэгдсэн байна. Delivering on our promise. https://t.co/WMo5kBKMU1 — Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 8, 2017 Эдгээрийн дотор АНУ-аас цаг уурын судлаачдыг татах ажил багтаж байгаа юм. Францын засгийн газар зөвхөн энэ зорилгоор вэбсайт ажиллуулж, Америкийн эрдэмтэн судлаачдыг Францад ирж ажиллахыг уриалжээ. Франц улсын жилд ялгаруулдаг хүлэмжийн хий нь нэг хүнд 5.1 тонн байдаг бол АНУ-ынх 16.4 тонн байдгийг Дэлхийн Банкны тоо баримт харуулж байна. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/114f
114g
С.Жавхлан: Би бүгдийг хийнэ
Б.Тогтох, Монголын мэдээ
06/09/2017 09:08:00
Энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн талаар хэн юу хэлэв... О.Баасанхүү: Хэний хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсоныг мэдэж байна Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар эсрэг байр суурь илэрхийлж байгаа билээ. Гэсэн ч МАН-ын гишүүд О.Баасанхүүг нойроосоо сэрээгүй, ор үндэсгүй зүйл ярьж байна хэмээн гүтгэж, зарим дэд сайдууд нь үхээч хэмээн занаж байсан нь саяхан. Тэгвэл О.Баасанхүү гишүүний зөв байсан нь тодорхой болж, УИХ- аар эх орноосоо урвах зүйл заалтыг эргэж ярихад хүрээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Өнгөрсөн парламентад Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, хуульч гишүүд Хууль зүйн байнгын хорооноос гарах мэдэгдэл хийж байсан. Хууль зүйн сайд Эрүүгийн хуулийг сайжруулна гэдэг нэрээр тодорхой заалтуудад өөрчлөлт оруулахдаа харин ч муу болгочихсон. Мууг нь ч сайжруулсангүй. Үүний нэг нь эх орноосоо урвах гэдэг заалтыг авчихсан байсан явдал. Гэтэл Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улстөржсөн мэдэгдэл хийсэн. Хуулийн заалт өөрөө ноцтой учраас эх орноосоо урвах гэдэг заалтыг Эрүүгийн хуульд заавал оруулах ёстой. Зөвшилцөл, хэлцэл, хэлэлцүүлгийн дүнд гишүүд ойлгож, энэ заалтыг оруулахаар болсон. Шуурхай батлаасай гэж хүсэж байна. Нөгөөтээгүүр Хар тамхины хэрэгт 5-12 жилийн ял ногдуулахаар тавьчихсан байгаа. Энэ хэргийн улмаас шоронд байгаа бүх хүн долоодугаар сарын 1-нээс суллагдана. Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим гэж бий. 12, 15 жилийн ял авсан хүмүүс байлаа гэхэд интервалд ороод шууд доод талын ялын хэмжээг өгнө. Тэр нь таван жил. Тэгэхээр бүгд таван жил болно. Давтан хэрэг хийсэн, онц их хэмжээний хар тамхи зарах гэж байсан гээд шүүхээр орсон бүх хүн эсвэл шүүхээр орох гэж байгаа хүмүүс автоматаар таван жилийн ялтай болно. Гадаад, дотоодоосоо авхуулаад 2-3 жил шоронд ял эдэлсэн бараг 200-гаад хүн бий. Тэр хүмүүс таван жил болонгуут гарна гэсэн үг. Доод тал нь таван жил гэдэг ийм бодлоготой байгаа. Хэний хүүхэд ийм хэргээр шоронд байгааг олон нийт мэдэж байгаа. Хэний хүүхэд хэрэгт холбогдоод байгааг ч мэдэж байгаа” хэмээжээ. Я.Содбаатар: Ипотекийн найман хувийн зээлийг үргэлжлүүлнэ Гэрэл зургийг mpa.mn УИХ-аар хэлэлцэж буй Монголбанктай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй. Тэр дундаа ипотекийн зээлээс хүлээсэн алдагдлын нэг хүний идсэн мөнгө мэтээр нийгэмд ойлгуулж, алдагдлыг нөхөн төлүүлэх асуудлыг Ардын нам ярьж эхэлсэн билээ. Эндээс үүдэж ипотекийн зээлийн хүү 15-20 болох нь, бүр олгохгүй байхаар шийджээ гэсэн олон янзын таамаг яриа гарч буй. Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүн Я.Содбаатар энэ асуудалд тайлбар өгчээ. Я.Содбаатар гишүүн “news.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Олон улсын байгууллагаас тавьж байгаа чиг хандлага бол төв банк монгол төгрөгийн ханшийг тогтвортой барих, Монгол Улсын банк санхүүгийн системийг эрүүл өрсөлдөөнтэй байлгах гээд хуулиар хүлээсэн үүрэг чиглэлээ баримталж явах ёстой. Иргэдийг орон сууцжуулах, иргэдийн хуримтлал, иргэдийн нийгмийн асуудал Монгол Улсын Засгийн газрын чиг үүрэг. Хуулиар заасан чиг үүргээ л хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас Засгийн газарт ипотекийг хэрэгжүүлэх ёстой. Төсөв дээрээ тавина уу, гадна дотнын эх үүсвэрээр гүйцэтгэнэ үү, Засгийн газрын шийдвэрлэх асуудал. Цаашдаа хямд эх үүсвэрийг гадаад зах зээлээс татаж, ипотекийн зээлийг хэрэгжүүлэх ёстой. Ингэхдээ санхүүгийн механизм нь зөв байх ёстой. Монгол Улсад өнөөдөр орон сууцад оръё гэсэн иргэд их байна, орон сууцжуулах шаардлага ч байна. Энийг дагаад агаарын бохирдол, иргэдийн нийгмийн асуудал гээд олон асуудал цаана нь шийдвэрлэгдэнэ. Тийм учраас орон сууцын хөтөлбөрийг зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй төв суурин газар ч хэрэгжүүлэх ёстой. Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа. Хэрэгжүүлэхдээ эдийн засагтаа сөрөг нөлөө багатайгаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна л гэж харж байгаа гэсэн байна. Мөн Төв банкны өмнө хэрэгжүүлсэн бодлого огт үр дүнгүй гэж хэлэхгүй хэмээсэн аж. Эрхэм гишүүн “Цаанаа мөнгө хэвлэж, нийлүүлсэн бодлогын алдаа байсан ч гэсэн ипотекийн зээл иргэдэд хүрч, үр дүнгээ өгсөн. Үүнтэй маргахгүй. Гол нь одоо бодлогын алдааг засах нь чухал байгаа. Тийм учраас бид орон сууцын санхүүжилтийг зах зээлийнх нь горимоор ажиллах хэмжээнд авч явах гэж арга зам эрэлхийлж байна” хэмээжээ. С.Жавхлан: Би бүгдийг хийнэ Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn УИХ-ын гишүүн С.Жавхлан МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй намын дарга М.Энхболдод офшор данстай гишүүдийнхээ нэр усыг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох тухай хүсэлт хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас ажил хаялт зарлахаар шийдсэн билээ. Гэтэл эрхэм гишүүнийг хуралдаа суухгүй байна хэмээн хэвлэл мэдээллээр зарласан учраас арга ядахдаа албан өрөөндөө эсэргүүцэл зарлаж, Төрийн ордонд гурав хоног амьдарсан юм. Зургаадугаар сарын 1-нээс тэмцлээ эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй учраас эцэст нь гэртээ харьсныг уншигч авхай та санаж буй биз. Тэгвэл Төрийн ордонд нойргүй шахам хонож өнжиж эсэргүүцэл илэрхийлсэн талаараа байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар эрхэм гишүүн өөрийн нүүр номдоо “Өмнө нь Жавхлаан чи зөвхөн дуугаа дуул гэдэг дуулаад л явж байдаг, Жавхлаан чи тэмцээч ээ гэнэ дуугаа хаячхаад л тэмцээд л гүйгээд байсан. Буруу байсан байна. Одоо бол ерөөсөө гар хөл хүрэх бүх юмыг хийнэ. Бүгдийг нь хийнэ. Ганцаархнаа ганц ганц юм хийж чаддаг тийм юм байхгүй. Хэрэлдэнчиг хэлэлцэнчиг, шүүнчиг тунгаанчиг, үнэн бурууг чинь илчилнэ, дуугаа ч дуулна, хуралдаа ч сууна. Шаардлагынхаа хариуг ч авна эх орноо цэгцэлнэ цэвэрлэнэ, Монголоо аварна. Залуус аа та нар ч гэсэн өөрийн чадах бүгдийг хийж худал бусармаг бүхнээс эх орноо салгацгаая” хэмээжээ.
https://ikon.mn/n/114g
114h
"Монгол Ояката" Н.Цэвэгнямын тухай 10 баримт
Б.Даваахүү
06/09/2017 09:45:00
Японы сумо бөхийн холбооны ТУЗ-ийн гишүүд энэ сарын 1-нд хуралдаж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ. Тус дэвжээний ояката Томокүна энэ сарын 12-нд 65 насны босго алхаж, тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд түүний залгамж халаагаар Кёкүтэнхо ийнхүү томилогдсон байна. Тэрбээр тус дэвжээний 11 дэх, мэргэжлийн сумогийн дэвжээний анхны Монгол гаралтай ояката буюу багш болсон билээ. Н.Цэвэгням “Өнөөдрийг хүртэл, уламжлалт дэвжээгээ залгамжлан авна гэж төсөөлөөгүй ч, албан ёсоор зарласны дараа их тулгамддаг юм байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Монголын анхны сумочдын тоонд багтаж, Оошима дэвжээнд элсэж байсан ч, дараа нь Томозүна дэвжээ рүү шилжиж байсан юм. Ингээд Монголын хамгийн анхны мэргэжлийн сумогийн багш Кёкүтэнхо Н.Цэвэгнямын тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй баримтыг хүргэе. 1.Кёкүшюзан Батбаярын хамт Японд очиж байжээ Кёкүтэнхо Цэвэгням 1974 оны есдүгээр сарын 13-нд Налайх дүүрэгт төржээ. Тэрбээр 1992 оны хоёрдугаар сард Кёкүшюзан Батбаяр, Кёкүтэнзан Энхбат нарын хамт анх удаагаа Японд хөл тавьж, Оошима дэвжээтэй танилцан сумо бөхийн түүхэн дэх анхны Монгол бөхчүүдийн нэг болж, тэр жилийнхээ гуравдугаар сарын башёд хамгийн анхны алхмаа хийж байсан аж. 2.Тэрбээр сагсанбөмбөг сонирхдог байсан гэнэ Цэвэгням дунд сургуулийн сурагч байхдаа өөрийгөө хэзээ ч сумоч болно гэж төсөөлөөгүй явжээ. Бүр үндэсний бөх, жүдогийн спортын аль аль нь түүний сонирхлыг татдаггүй байж. Харин сагсанбөмбөгт дуртай байсан гэнэ шүү. 3.Эх орон руугаа зугтаж явсан паян бий Харь нутагт, хэнийг ч танихгүй Япон улсад очсон Н.Цэвэгням хагас жилийн дараа хамт очсон таван нөхрийн хамт зугтахаар зориг шулуудаж байжээ. Сумо бөхийн хатуу чанга сургуулилт, япон үндэсний хоол зэрэгт төдийлөн дасаж чадаагүй тэд оргон Элчин сайдын яаманд очиж байсан гэдэг. Тухайн үед дэвжээний багш нь “Одоо сумод Монголын үе эхэлж байна” хэмээн ятгаж, буцааж дөнгөсөн гэнэ билээ. 4.Япон хэл сурсан түүх Японд очсоныхоо дараа гурван сарын хугацаанд тэрбээр ямартай ч, орчуулагчаар дамжуулан ойлголцчихдог байжээ. Гэхдээ өөрсдөө хэл сурахын тулд дүрэм боловсруулж байсан гэнэ. Тэр нь монголоор нэг ч үг ярихгүй, хэрэв ярьсан тохиолдолд 3000 иэний торгууль ногдуулах шийтгэл байв. Түүнчлэн, караокед үг цээжилж, толь бичиг бараг ашиглахгүйгээр японоор чөлөөтэй ярьж сурчээ. 5.Түүний нэрийг Оота Масарү гэдэг Одоо Н.Цэвэгнямыг Оота Масарү гэх болжээ. Тэрбээр 2004 оны нэгдүгээр сард Японы иргэншил авах хүсэлт гаргаж, 2005 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын иргэншлээс гарсан гэдэг. Улмаар мөн оныхоо зургаадугаар сарын 22-нд Кёкүтэнзан Энхбатын хамт Японы иргэн болжээ. Энэ үйл явдал анхны тохиолдол байлаа. Учир нь түүнээс өмнө Монгол Улсын иргэншилтэй бөх хүн Японы иргэн болсон тохиолдол байгаагүй юм. 6.Ахмад сумоч 37 нас найман сартайдаа эзэн хааны цом хүртсэнээрээ Н.Цэвэгням шинэ дээд амжилт тогтоож байсан юм. 1929 онд 35 нас зургаан сартайдаа түрүүлсэн Тоёокүни, 35 нас таван сартай түрүүлж байсан Чоёонофүжи аваргаас ч ахимаг үедээ башёг манлайлсан билээ. Барилдааны дараа тэрбээр “Олон олон хүний дэмжлэгийн хүчээр өнөөдөр би энд зогсож байна. Энэ бол итгэхийн аргагүй мэдрэмж” гэж хэлжээ. 7.Есөн жилийн дараа хуримлав Н.Цэвэгням хамгийн дурсамжтай тэмцээнээ 2012 оны тавдугаар сарын башёг хэмээн нэрлэсэн байдаг. Учир нь тэр башёд түрүүлэхдээ өөрийн эрхгүй дэвжээнд нулимс унагаж байжээ. Тэр барилдаанаас хүмүүс түүнийг мэдэж, өөрөө ч өсөж хөгжсөн гэдэг. Тухайн үед сумогийн дэвжээний багш болох хүслээ цухуйлгаж байсан юм. Тэрбээр “алга ташиж, уухайлан дэмжих, хүн бүрийн хайрыг хүртсэн сумочид бэлтгэхийг хүсэж байна” гэж ярьж байжээ. Тэр ондоо Н.Цэвэгням хуримаа хийв. Долдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарт хурим болж, эхнэртэйгээ танилцсанаас хойш есөн жилийн дараа албан ёсоор өрхийн тэргүүн болж байжээ. 8.Зодог тайллаа 2016 оны тавдугаар сарын 29-нд түүний зодог тайлах ёслол боллоо. 16 настайдаа анх Японд хөл тавьснаас хойш 40 хүртлээ нэг ч удаа хайч хүргээгүй үсээ авч, сумо бөхийн дэвжээнээс бууж байгаагаа зарласан юм. Түүний зодог тайлах ёслолд 400 орчим хүн оролцжээ. Энэ үед тэр тэсгэлгүй нулимс унагаж байсан гэдэг. Дараа нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Сумочид “Зодог тайлаад үсээ авхуулахаар толгой хөнгөрдөг юм билээ” гэдэг байсан юм. Би үсээ авхуулсан чинь нээрээ хөнгөрсөн шүү. 20-иод жил толгойндоо хайч хүргүүлэлгүй явсан болохоор үсгүй болчихоор их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Тэр үед би уйлахгүй байя гэж бодсон. Гэтэл дэвжээнээс бууж ээжид үнсүүлсэн чинь өөрийн эрхгүй нулимс гарсан. Дахиж барилдахгүй гэж бодохоор тэс өөр нийгэмд очих гэж байгаа юм шиг санагдсан. Зодог тайлсан бөхчүүдийн боолттой хэсэгтэй үсийг сумогийн холбооныхон хайрцагт хийгээд өгдөг юм билээ. Би Токиод байгаа гэртээ хадгалж байгаа” гэсэн юм. 9.Цэвэгням CD гаргажээ Тэрбээр Японы нийтийн дуучин Шимазү Эцүкотой хамтран “Баярлалаа, аригато” нэртэй цомгоо худалдаанд гаргаж байсан юм. Борлуулалт сайтай байгаа тус цомогт түүний дөрвөн дуу багтсан гэдэг. Н.Цэвэгням “Сайн дуулдаггүй, дуучин болно гэж хүсээгүй ч зодог тайлахаасаа өмнө цомог гаргах хүсэлтэй байсан. Ямартай ч зорилгоо биелүүлчихлээ. Би Японы нийтийн дуунд дуртай. Дуу хөгжмийн буянаар л япон хэл сурсан. Хамгийн анх 17 настайдаа Икүзо Ёшигийн “Сакэ” гэдэг дууг сурч байлаа” хэмээн ярьж байсан юм. 10.Түүний мөрөөдөл биеллээ Энэ сарын 1-ний өдөр Японы сумо бөхийн холбооны ТУЗ-ийн хурал болж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ. Зургаадугаар сарын 12-ны өдөр тус дэвжээний ояката Томокүна 65 нас хүрч, тэтгэвэртээ гарсан бөгөөд түүний залгамж халаагаар ийнхүү Кёкүтэнхо томилогдсон байна. Ийнхүү түүний мөрөөдөл биелсэн. Тэрбээр Монголын анхны сумогийн ояката буюу багш, харин сумогийн дөрөв дэх гадаад багш болсон билээ.
https://ikon.mn/n/114h
114i
Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв
Т.Батсайхан, Зууны мэдээ
06/09/2017 09:59:00
Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад аяллаа. Тэрбээр дэлхийн 105 орноор аялсан бөгөөд 106 дахь нь Монгол Улс байв. Тухайн улсын Засгийн газрын дэмжлэгээр аялдаг бөгөөд аялал жуулчлалын салбарыг нь сошиал орчинд сурталчилж жуулчдын анхаарлыг татдагаараа тэр олон улсад нэр хүндээ олсон юм. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен Монголын тухай юу өгүүлснийг хүргэж байна. МОНГОЛД ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ИРЭХ БАЙСАН Ч АЙСАН Тэрбээр Монголд ирээд хэдхэн хоносны дараа “Улаанбаатар аюулгүй хот” гэж жиргэхэд таван сая хүн үзсэн байна. Мөн Улаанбаатарын шөнийн тухай нийтлэлийг цахим сүлжээндээ байршуулахад 20 минутын дотор 300 мянган хүн үзжээ. Тэрбээр манай улсад анх удаа ирж байгаа юм. Таван жилийн өмнө ирэх гэж байсан ч нэг найз нь “Битгий Монгол руу яваа. Би яваад онгоцны буудал дээр буусны дараагаар намайг цохиж унагаагаад сэрэхэд бүх юм маань байхгүй байсан. Тэгээд Хятадын Элчин сайд руу очиж буцсан” гэж зөвлөж байжээ. Тэр үед Сун Жиен айгаад ирээгүй байна. Харин саяхан ирэхэд “Монголчууд үнэхээр найрсаг хүмүүс гэдэг нь илт мэдрэгдэж байлаа. Цаашид би Монголын хойд болон баруун хэсгээр аялаад ирнэ. Тэр хугацаандаа энэ найрсаг сайхан занг нь улам мэдэрч явах байх гэж найдаж байна. Улаанбаатар маш том газар нутаг, хөгжил сайтай, сайхан хот байна. Мөн хотын ойролцоо үзэсгэлэнт газрууд, гол мөрөн олон байдаг юм байна. Энэ нь миний сэтгэлийг үнэхээр булааж байна” гэсэн юм. ӨВӨРМОНГОЛООС ЮУГААРАА ДУТДАГ ЮМ БЭ Хятад улс жуулчдынхаа тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Энэ тоо сүүлийн жилүүдэд бүр ч эрчимтэй нэмэгдэж, улс орнууд Хятадын жуулчдыг аваачихын тулд олон төрлийн судалгаа хийж байна. Улаанбаатар хот Бээжингээс ойрхон мөртлөө маш олон хятад аялагчид ирж үзээгүй байна. Энэ нь менежмент муу байгаагийн илрэл хэмээн тэр ярьж байна. “Тиймээс монголчууд энэ тал дээр анхаарч ажиллах ёстой юм болов уу. Өвөрмонголоос юугаараа дутдаг юм бэ. Ер нь хоёр улс Монгол болон Хятадын жуулчдад таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр би бас Хятадын жуулчдад ухуулга хийж таниулахын тулд танай оронд ирээд байна” гэсэн юм. Тэрбээр 2000 оноос хойш дэлхий даяар аялсан бөгөөд цахим сүлжээндээ 10 сая гаруй дагагчтай байна. Сун Жиен Монголд ирээд хамгийн эхлээд Тэрэлж, Мэлхий хад зэрэг газруудаар явжээ. ИНТЕРНЭТ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАС НЭГ ЧУХАЛ ХЭСЭГ Монголд ирэхэд хамгийн түрүүнд жуулчдын хүсдэг зүйл нь интернэт орчин байдаг. Wifi, үнэгүй интернэт, сүлжээний асуудал байна. Тэрэлж рүү очиход гурав жи асахгүй интернэт орж болохгүй байсан тухай ярьж байлаа. Интернэт орчин гэдэг аялал жуулчлалд бас нэгэн чухал зүйл болсон гэдгийг ойлгох нь чухал байна. Хүн болгон аялж буй газрынхаа зургийг бусад хүмүүстээ хуваалцахыг хүснэ. Эргээд Монголын аялал жуулчлалд ч гэсэн эергээр нөлөөлнө. Энэ тал дээр илүү анхаарч ажиллах нь зүйтэй байх гэж байлаа. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад ирээд буцлаа. Тэрбээр дараагийн аяллаа Карибын орнуудад хийхээр төлөвлөжээ. Монголын тухай сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан 10 сая хүнд хүргэсэн бөгөөд түүний маршрутын дагуу монголд жуул­чид олон ирнэ гэдгийг аялагч онцолж байв.
https://ikon.mn/n/114i
114j
Алибабагийн зах зээлийн үнэлгээ $360 тэрбумд хүрч дээд амжилт тогтоолоо
Р.Түвшин, iKon.mn
06/09/2017 10:01:00
Өчигдөр 2018 оны борлуулалтын таамаглал нь өндөр гарсны дараа Алибаба группын хувьцааны үнэ нэмэгдэж, компанийн зах зээлийн үнэлгээ нь $360 тэрбумд хүрсэн байна. Ингэснээр Алибаба хамгийн ойр байгаа өрсөлдөгчөөсөө 8 хувиар илүү гарч, Азийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байгаа юм. Өчигдөр Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр Алибабагийн нэгж хувьцааны үнэ 13.3 хувь өсч, $142.3 үнэтэй болсон нь түүхэн дээд амжилт бөгөөд үүний үр дүнд зах зээлийн үнэлгээ нь $360 тэрбумд хүрсэн юм. Түүний ард 8.4 хувиар бага үнэлгээтэй Tencent Holdings жагсаж байна. 2018 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилд тус компанийн орлого 45-49 хувийн өсөлттэй байна гэсэн таамаглал гарсан юм. Үүнээс өмнө Блүүмбергийн шинжээчид 35 хувийн өсөлт гарах таамаг гаргаж байснаас энэ нь өндөр байгаа ажээ. Алибаба нь 1999 онд англи хэлний багш байсан Жэк Магийн үүсгэн байгуулсан компани юм. Тус компанийн Taobao, Tmall платформуудаар Хятадын 448 сая хэрэглэгч худалдаа хийдэг. Алибабагийн 2017 оны санхүүгийн жилийн орлого өмнөх жилээсээ 56 хувь нэмэгдэж, $23.29 тэрбумд хүрч байжээ. Онлайн худалдаанаас гадна Алибаба сүүлийн жилүүдэд үүлэн технологийг (cloud technology) хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаа. Одоогоор уг бизнесийн орлого нь компанийн нийт борлуулалтын 5 хувийг эзэлж байгаа ч хамгийн хурдтай өсөж байгаа бизнест тооцогдож байгаа ажээ. Зах зээлийн шинжээчид Алибабагийн хувьцааг худалдаж авахыг арилжаачдад зөвлөж байна. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/114j
114k
ФОТО: Талбайн өмнөх автомашины зогсоол зургаадугаар сарын 22-нд ашиглалтад орно
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/09/2017 10:09:00
Гэрэл зургийг mpa.mn Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоолыг өргөтгөх ажил хийгдэж байгаа. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаас тодрууллаа. Тэрбээр "Сүхаатарын талбайн урд байрлах автомашины зогсоолыг өргөтгөх ажил хийгдэж байгаа. 150-200 автомашины дан зогсоол зургаадугаар сарын 22-нд ашиглалтад орно. Уг ажлыг UB констракшн компани гүйцэтгэж байгаа юм. Тухайн газар нь тус компанийн эзэмшил газар. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хяналт тавих үүрэгтэй оролцож байна" гэлээ. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/114k
114l
Хасбанк олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
СУРТАЛЧИЛГАА
06/09/2017 10:06:00
2017 оны 6-р сарын 8, АНУ, Вашингтон хот. Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци (OPIC – The Overseas Private Investment Corporation) болон Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC – International Finance Corporation), ХасБанк нар Монгол Улсын жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд чиглэсэн санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт жижиг дунд бизнес эрхлэгчдийн 64 хувийг эмэгтэйчүүд буюу эмэгтэй эзэнтэй байгууллагууд эзэлдэгийн дийлэнх хэсэг нь санхүүгийн байгууллагуудаас үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байдаг ажээ. Харин энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь тэдгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шаардлагатай санхүүжилтийг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээг түлхүү үзүүлэхэд оршино. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд OPIC, ОУСК болон ХасБанкны холбогдох албан тушаалтнууд, төлөөллүүд оролцсоноос гадна Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл хүрэлцэн ирж, талуудын хамтын ажиллагаанд амжилт хүссэн юм. Ёслолын үеэр OPIC-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгч Дев Жагадесан “Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд эмэгтэй бизнес эрхлэгчид чухал нөлөөтэй. Тэдний дийлэнх хэсэг нь санхүүгийн байгууллагуудаас үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байгаа энэ үед бид ХасБанк болон ОУСК-тай хамтран ажиллаж, санхүүгийн үйлчилгээ болон бусад шинэ боломжуудаар тэдэнд тус дэм болж байгаадаа баяртай байна.” гэсэн бол, ОУСК-ийн Санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хариуцсан захирал Маркос Бружис “Дэлхийн хүн амын тэн хагасыг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэгш байдалгүйгээр эдийн засгийн эрчимтэй өсөлтийн тухай ярих боломжгүй. Харин бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нээн илрүүлж, дэмжин гаргаж ирэхэд ОУСК-ийн “Эмэгтэйчүүдэд зориулсан банкны үйлчилгээ” хөтөлбөр болон өнөөдөр бидний гарын үсэг зурж буй энэ мэт хамтын ажиллагаанууд тун ач холбогдолтой юм.” хэмээн хэлж байлаа. Харин ХасБанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин “Монгол Улсын эдийн засгийн амин чухал хэсгийг жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлдэг. Тиймээс ХасБанк тэдэнд шаардлагатай санхүүгийн шийдлүүдийг бий болгохыг үргэлж зорьж, тэргүүн эгнээнд явж ирсэн. OPIC болон ОУСК-тай хамтран ажилласнаар ХасБанк жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэ боломжуудыг нээж, тэдэнд шаардлагатай зээлийн өрсөлдөхүйц нөхцөлийг санал болгох боломж илүү нэмэгдэж байна.” хэмээн онцлов. Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци нь Голдман Сакс сан болон ОУСК-тай хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг бөгөөд 2022 оны 3-р сар гэхэд 100 сая ам.долларын зээлийг эмэгтэй эзэнтэй бизнесүүдэд олгохоор зорьж буйн нэг хэсэг нь өнөөдөр гарын үсэг зурсан энэхүү хамтын ажиллагаа юм. ОУСК эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нь санхүүгийн байгууллагуудад тусалж, хөрөнгө оруулалт хийн, зөвлөгөө өгөх зорилготой “Эмэгтэйчүүдэд зориулсан банкны үйлчилгээ” хөтөлбөрийг 2010 оноос дэлхий даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 24 орны 43 төсөлд 1.36 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 23 орны санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгөх 33 төсөлд манлайлж ажиллажээ. OPIC-ийн тухай АНУ-ын Засгийн Газрын бие даасан агентлаг Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци нь Америкийн бизнесүүдийн хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулах үйл явцад дэмжлэг үзүүлдэг. 1971 онд анх байгуулагдсан энэхүү агентлаг нь бизнесүүдэд гадаадын шууд санхүүжилттэй холбоотой эрсдэлийг удирдах, хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжин мөн АНУ-ын гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдлыг цааш нь ахиулахад дэмжлэг болдог байна. OPIC нь Америкийн бизнесүүдийг шинэ зах зээлд байр сууриа бэхжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, шинэ орлогын эх үүсвэрүүд бий болгон дотооддоо болон гадаадад ажлын байр бий болгодог. OPIC нь бизнесүүдэд санхүүжилт олгон, улс төрийн эрсдэлийн даатгал, сурталчилгаа дэмжлэг үзүүлэх болон хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж эрхэм зорилгоо биелүүлдэг. ОУСК (IFC)-ийн тухай Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн салбарт чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн институци юм. Өөрсдийн 60 жилийн туршлага дээр үндэслэн шинэ боломж, бололцоог бий болгохоор дэлхий даяар 2,000 гаруй бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хөрөнгийн чадавхаа нэмэгдүүлж, хувийн хэвшлийг дэмжих, ядуурлыг бууруулах үйл ажиллагаагаа өргөжүүлснээр 2016 оны байдлаар хөгжиж буй орнуудад хийсэн урт хугацааны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 19 тэрбум ам.доллар болж өссөн байна. www.ifc.org ХасБанкны тухай Дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээг Монголдоо үзүүлэх зорилготой ХасБанк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Компанийн засаглал, нийгмийн хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 80 салбар нэгж, тэдгээрт ажиллаж буй 1400 мэргэшсэн ажилтан, 2800 гаруй мерчант, цахим сувгаар дамжуулан 700 мянган харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүргэж байна. www.xacbank.mn
https://ikon.mn/n/114l
114m
С.Мөнхбаяр: Олон улсын динозаврын музей байгуулна
Т.Идэр
06/09/2017 10:35:00
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяртай аялал жуулчлал, уул уурхайн асуудлаар ярилцлаа. -Өмнөговь аймаг байгалийн үзэсгэлэнт газар олонтой. Жуулчдыг татах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого дутагдаж байна. Мөн орон нутгийн бодлого хэрэгтэй. Манай аймгийн хувьд ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөндөө аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг тусгайлан авч үзсэн. Тухайлбал, зам дагуу жуулчдын амрах газар, эко ариун цэврийн газар байгуулна. Ялангуяа манай аймагт жуулчдын хамгийн их үздэг Ёлын ам, Баян заг зэрэг газруудын орчныг сайжруулах, менежментийн төлөвлөгөөг шинэчлэх тал дээр анхаарна. Зам дагуу газруудыг тэмдэгжүүлэх ажил их чухал юм билээ. АНУ-ын палеонтологийн хүрээлэнгийн судалгааны ажилтнууд ирээд явсан. Боломж нь бүрдвэл олон улсын динозаврын музей байгуулах тал дээр холбогдох яамдаас зөвшөөрөл авч энэ ажлыг эхлүүлэхээр төслийн шатандаа явж байна. -Урьд нь хийд, Хэрмэн цав зэрэг газрын ойр орчмыг тохижуулах талаар ярьж байсан. Ямар шатандаа яваа вэ? -Одоохондоо хэрэгжиж эхлээгүй байгаа. Хил орчмын аялал жуулчлалын тал дээр ярилцаж байгаа. Энэ чиглэлээр Яаралтай асуудлуудыг шийдвэрлэхээр орон нутгийн зүгээс саналаа тавьж байна. -Өмнөгөвь аймгийг бүсчлэн хөгжүүлэх асуудал ямар шатандаа байгаа вэ? -Өмнөговь аймгийг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөр батлагдаад олон жил яригдаж байна. Зүүн, баруун бүсийг уул уурхай давамгайлсан бүс болгон хөгжүүлэх, төвийн бүсийг аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн бүс гэж хуваасан. Энэ чиглэлийн бодлого барьж ажиллана. Үндсэндээ уул уурхайн бүтээгдэхүүн сэргэсэнтэй холбоотой бүх компаниуд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Мөн жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих суурь тавигдаж байна. Олон компани жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүд эхлүүлэхээр ярьж байна. Энэ чиглэлээр ажил урагштай явж байна. Аялал жуулчлалын тал дээр ч бас хамгийн их үзэж сонирхдог газруудыг тохижуулах гээд олон ажлууд төлөвлөөд явж байгаа. -Танай аймагт хамгийн их хөндөгддөг уул уурхайн асуудлаар ирэх дөрвөн жилд ямар бодлого баримтлах вэ? -Манай аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 11 компани байгаа. Мөн стратегийн томоохон ордууд дээр байрлах гурав, дөрвөн компани байдаг. Байгаль орчны уул уурхайн менежментийн төлөвлөгөөгөө жил болгон боловсруулдаг. Энэ менежментийн ажлуудыг холбогдох байгууллагууд нь батална. Хэрэгжилтийг аймаг орон нутгаас очиж шалгадаг. Энэ хүрээнд малчдын өвөлжөө хаваржааны асуудлыг зохицуулдаг. Мөн уул уурхай дээр байгаль орчинд нөлөөлөхөөс илүүтэй зам тээврийн осол болон жолооч нар, тээврийн компаниудын хариуцлагын асуудал яригдана. Үүн дээр бид анхаарч ажиллаж байгаа. -Орон нутаг уул уурхайгаас хэр их ашиг олж татвар төвлөрүүлдэг вэ? -Манай аймаг улсад хамгийн их орлого төвлөрүүлдэг аймгуудын нэг. Нэгдүгээрт өөрийгөө санхүүжүүлэх, хоёрдугаарт улсын төсөвт орлого төвлөрүүлж байна. Энэ нь уул уурхайн компаниудын ашиглалтын төлбөр, ашигт малтмалын нөөц ашиглалтын татвар хураамжуудаар орлого төвлөрч байгаа. -Лиценз, зөвшөөрлийн асуудлуудаа яаж шийдэж байгаа вэ? -Ашигт малтмалын хайгуулын лиценз авахын тулд тухайн сум, орон нутгийн иргэдийн хурлаас дэмжих бичиг авдаг. Тэгэхдээ энэ нь бас өрөөсгөл байдаг. Хуульд заасан үндэслэлээ татгалзахгүй бол иргэдэд лиценз олгогдох боломжтой. Зайлшгүй үндэслэл үүсээгүй тохиолдолд татгалзах үндэслэл болж чаддаггүй асуудал байдаг. Ер нь сүүлийн үед бид хайгуулын лиценз олгох тал дээр эсрэг байр суурьтай байгаа. Сүүлийн жилүүдэд лицензийн тоо харьцангуй цөөрсөн. -Говийн усны нөөцийг хэрхэн зохицуулж байна? -Улаан нуурт Онгийн гол цутгадаг. Энэ нуур сүүлийн жилүүдэд сэргэж байгаа. Гүний усны хэрэглээг цааш нь нэмэгдүүлэхгүй байх тал дээр аймаг ажиллаж байна. Xамгийн их хэрэглээтэй компани гэхэд хоногт 900 литр секунд ус хэрэглэдэг. Усны эргэх ашиглалт нь 85 хувьтай явдаг. Өөр их хэмжээгээр ус ашигладаг газар байхгүй. Цаашид бий болох зэс хайлуулах үйлдвэр ч юм уу нүүрс угаах чиглэлээр гарч байгаа зарим төслүүдийг зөвхөн гадаргын ус буюу Хэрлэн говь, Онги говь гэсэн төслүүдээр усныхаа хэрэгцээг ханга гэсэн бодлогыг барьж байна. -Нутгийн иргэд гар аргаар чулуу түүдэг, олборлодог асуудал хэвээрээ юу? -Хувь хүмүүс газар дээр ил байгаа хөнгөн чулууг түүдэг асуудал байсаар байна. Харин Гурвантэс суманд Улаан чулууны орд байдаг. Олон жил маргаан дагуулж байгаа ч шийдэгдээгүй байгаа. Гэхдээ ашиглалтынхаа лицензийг бол авсан.
https://ikon.mn/n/114m
114n
Гадаадад байгаа Монгол иргэд энэ Бямба, Ням гарагт саналаа өгнө
С.Бадрал, iKon.mn
06/09/2017 10:23:00
Гэрэл зургийг mpa.mn Гадаад улсад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10, 11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө. Өчигдөр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай мэдэгдлээ. Гэрэл зургийг mpa.mn Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7,209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгджээ. Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
https://ikon.mn/n/114n
114o
АмЧамын Америк руу хийх бизнес айлчлалд 20 гаруй төлөөлөгч оролцоно
ikon.mn
06/09/2017 10:34:00
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь 2017 оны 6-р сарын 12-14-ний өдрүүдэд жил бүр Вашингтон хотноо зохион байгуулдаг АНУ руу хийх бизнес айлчлалыг АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтын удирдлага дор зохион байгуулна. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд ноён Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид урилгаар оролцоно. АНУ-Монгол Улсын хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд АмЧам Монгол нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон энэхүү бизнес айлчлалыг зохион байгуулж байна. Энэхүү Бизнес айлчлал нь АНУ-ын болон Монголын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад бизнесийн харилцаа тогтоох, АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын нөлөө бүхий төлөөлөлтэй хийх тусгай арга хэмжээнд оролцох, санхүүжилт эрэлхийлэх, болон Монгол Улсад Америкийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг судлах зэрэг ховор боломжуудыг олгох юм. Бизнес айлчлалын хөтөлбөрт АНУ-ын Худалдааны Танхим, Төрийн департамент, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Худалдааны Төлөөлөгчийн Газар, Сангийн яам, Эксим банк, Төлөөлөгчдийн Танхим, Сенат болон Хилийн Чанад дахь Америкийн Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпораци зэрэг АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн нөлөө бүхий байгууллагуудтай хийх уулзалтууд мөн Монгол Улсаас АНУ-д Суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид болон бусад бизнесийн төлөөлөлтэй хийх уулзалтууд орж байна. Бизнес айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол улс болон олон улсын тэргүүлэх компаниудын төлөөллүүд болох Азиа Пасифик Инвестмент Партнерс, Алтай Холдинг, АПУ, Би Ти ЭФ ХХК, Вагнер Эквипмент Ко, Виртус ассет менежмент, Вүүдмонт Интернейшнл, Голомт банк, Катерпиллар Инк, Магнай Трейд Групп, МахониЛиотта ХХН, Монголын Артизан Бяслаг Үйлдвэрлэгчдийн Холбоо, Оюу Толгой, Туушин Групп, Хаан банк, Хас банк, Худалдаа Хөгжлийн Банк болон Эм-Эс-Эм Групп орж байна. Энэхүү Бизнес айлчлал нь Монгол улсын хүнсний ууган манлай үйлдвэр АПУ ХК болон судалгаа суурьтай био эмийн компани Гилейд Саянсэс Инк компаниудын ивээн тэтгэлэгтэйгээр мөн Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. АмЧам Монголын тухай АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
https://ikon.mn/n/114o
114q
29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын хашааг буулгалаа
А.Төгөлдөр, iKon.mn
06/09/2017 11:01:00
Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
https://ikon.mn/n/114q
114r
БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/09/2017 11:22:00
Гэрэл зургийг mpa.mn Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдыг томилуулах саналаа УИХ-д өчигдөр өргөн барьсан. Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайдаар Академич Г.Чулуунбаатарыг томилохыг санал болгосон юм. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томилох саналыг хэлэлцэж баталлаа. Шинэ сайд 12:00 цагт БСШУС-ын яам дээр ажлаа хүлээн авна. БСШУС-ын сайдыг томилох саналтай холбогдуулж УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. Академич Г.Чулуунбаатар "Боловсролын чанар агуулга, үр дүн хоёрын уялдааг хангахын төлөө ажиллана. Боловсролын салбарын шинэчлэлтийг хийхийн төлөө ажиллана" гэв. Их дээд сургуулиудын менежментийг сайжруулаарай Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Их дээд сургуулиудын менежментийг сайжруулаарай. Зарим нарийн мэргэжлийн салбарууд элсэлт байхгүй болчихсон юм байна. Их дээд сургуулийн сургалтын агуулга чанарт анхаараарай. Бараг 10-р анги төгссөн юм шиг хүмүүс их дээд сургууль төгсөж байна гэсэн шүүмжлэл байгаа. Сургалтыг чанартай байлгамаар байна. Боловсролын зээлийн сангийн хүртээмж их муу байгаа шүү. Салбарын хөрөнгө оруулалтын явц байдалтай үнэлэлт дүгнэлт өгч, хүмүүсийнхээ санал бодлыг сонсоорой. Жишээ нь Архангай аймагт 4.3 тэрбумаа хөгжимт драмын театр барих байсан ч мөнгө нь алга болсон зэрэг тохиолдол байна" гэлээ. Сансар судлалд Монгол Улсад ирээдүй бий УИХ-ын гишүүн Л.Болд "Сансар судлалд Монгол Улсад ирээдүй бий. Энэ тал дээр анхаараарай. Та соёлын сайд болж байгаа шүү. Спортын сайдын хувьд хүүхдүүдийн бие бялдарт анхаарч тодорхой алхамуудыг хийгээрэй" гэлээ.
https://ikon.mn/n/114r
114s
Дэлхийн хамгийн том 10 банктай танилц!
Р.Төмөр, ikon.mn
06/09/2017 11:26:00
Дэлхийн санхүүгийн системийн нэг чухал хэсэг нь банк юм. Бид дэлхийн хамгийн том 10 банкыг танилцуулж байна. Эдгээр банкнуудын эхний 4 нь Хятад улсын банкууд байгаа юм. Эдийн засгийн өсөлт нь АНУ-ынхаас 3 дахин хурдацтай яваа орон учир ийм байх нь аргагүй мэт. Эхний аравт АНУ-ын 2, Францын 2, Япон, Их Британий тус тус нэг банк багтжээ. 10. Credit Agricole Францын томоохон банк Credit Agricole жагсаалтын 10-т оржээ. 1894 онд байгуулагдсан тус банкны төв нь Францын Монруж хотод байрладаг. Нийт хөрөнгийн үнэлгээ нь $1.91 их наяд хүрдэг тус банкыг Форбс сэтгүүл дэлхийн хамгийн тогтвортой 20 компаниудын нэгээр нэрлэж байв. 9. Bank of America Хөрөнгийн үнэлгээ нь $2.15 их няад хүрдэг Bank of America манай гарагийн ес дэхь том банк. Иргэдийн банканд төвлөрч ажилладаг BoA нь 5,000 орчим салбартай юм. 8. Mitsubishi UFJ Financial Group Тус банк нь Японы хоёр дахь том нээлттэй компанид тооцогддог, $2.46 их наядын хөрөнгийн үнэлгээтэй. 2005 оны аравдугаар сарын 1-нд Токиогийн Mitsubishi Tokyo Financial Group, Осакагийн UFJ Holdings компаниуд нэгдэж бий болсон юм. 7. BNP Paribas Долоо дахь том банк нь Францын Парист төвтэй BNP Paribas. $2.4 их наядын үнэлгээтэй тус банк дэлхийн 75 оронд салбартай, 2016 онд Евро бүсийн хоёр дахь том банкаар тодорч байв. 6. JPMorgan Chase & Co Зургаа дахь том банк нь JPMorgan Chase & Co. АНУ-ын хамгийн том банк. Нью Йоркод төвлөрдөг тус банкны хөрөнгө нь $2.45 их наядын үнэлгээтэй. Дэлхийн 100 гаруй улсад 5,100 гаруй салбартай. 5. HSBC Holdings Их Британий хамгийн том банк HSBC нь $2.57 их наядын үнэлгээтэй хөрөнгөтэй. Британи даяар төдийгүй дэлхийн 80 оронд салбартай. 4. Bank of China Bank of China бол дэлхийн дөрөв дэхь том банк. $2.63 их наядын хөрөнгөтэй. 1912 онд байгуулагдсан бөгөөд Хятадын эх газарт байгуулагдсан хамгийн хуучны банк гэж үздэг. 3. Agricultural Bank of China Хятадын Хөдөө Аж Ахуйн Банк дэлхийд гуравт жагсдаг, $2.82 их наядын үнэлгээтэй хөрөнгөтэй. Дэлхийн хамгийн том 10 компанийн нэгт бас тооцогддог. 320 сая цэгт үйлчилгээгээ хүргэдэг ажээ. 2. China Construction Bank Corp. Хятадын Барилгажилтын Банк нь $2.94 их наядын хөрөнгийн үнэлгээгээр дэлхийд хоёрт жагсаж байна. Хятадад 13,629 салбартай төдийгүй дэлхийн томоохон хотуудад ихэнхд нь салбартай юм. 1.Industrial & Commercial Bank of China Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банк нь манай гарагийн хамгийн том банк юм. $3.62 их наядын хөрөнгийн үнэлгээтэй тус банк нь жилд $134.8 тэрбумын орлоготой нь дэлхийд дөрөвт орох үзүүлэлт ажээ. Эх сурвалж: Business Insider
https://ikon.mn/n/114s
114t
ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн Мөрийн хөтөлбөрийн ХАРЬЦУУЛАЛТ -3
Ч.Болортуяа
06/09/2017 12:10:00
- Сонгогчийн боловсролд - Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван хүний мөрийн хөтөлбөрийг бид харьцуулан хүргэсээр байна. Өнөөдөр бид: Ил тод, нээлттэй байх, хэвлэлийн эрх чөлөөт байдлыг хангахад хэрхэн дэмжиж ажиллах вэ? Настангуудад зориулсан ямар бодлого баримтлах вэ? Залуучуудад зориулсан онцгой шийдэл, хөтөлбөр санаачлах уу? Хүүхэд, багачуудад хэр ээлтэй бодлого баримтлах вэ? Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад ямар дэмжлэг үзүүлэх вэ? гэсэн таван сэдвийн хүрээнд гурван нэр дэвшигч ямар хөтөлбөр санал болгосныг харьцуулан танилцуулж байна. Харьцуулалт 1, 2 болон гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн бүрэн эхтэй нь энэхүү мэдээллийн төгсгөлд байх ЭНЭ ТУХАЙ хэсгээс уншиж, танилцах боломжтой. 11. Ил тод, нээлттэй байх, хэвлэлийн эрх чөлөөт байдлыг хангахад хэрхэн дэмжиж ажиллах вэ? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно. Улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчилнэ. • Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэшсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалж, “Дөрөв дэх засаглал”-ын үүднээс дэмжин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл, санхүүжилтын ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 12. Настангуудад зориулсан ямар бодлого баримтлах вэ? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР Өндөр настан, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын бодлогыг дэмжиж, монгол хүний үнэ цэнийг хадгална. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмждэг тогтолцоо бий болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах; • Ахмад настны цагийн хөдөлмөр эрхлэх боломжийг сайн дурын үндсэн дээр сонголтоор бий болгох, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвараа өвлүүлэх чиглэлийн бодлого, санаачилгыг дэмжих; • Ахмад настны оношилгоо, эмчилгээ, сувиллын дагнасан сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах бодлого, санаачилгыг дэмжих; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол улсын Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл. Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн. Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 13. Залуучуудад зориулсан онцгой шийдэл, хөтөлбөр санаачлах уу? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • “Залуучууд-ажил эрхлэлт”, “Залуучууд-орон байр”, “Залуучууд-бүтээлч хөгжил”, “Оюутан-дотуур байр” цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно. • Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчинг сайжруулна. • Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • “Монголын Ирээдүй” үндэсний санаачилгын хүрээнд залуучуудыг нийгэм, соёлын манлайлалд уриалж, тэдний бүтээлч санал санаачилгуудыг идэвхтэй дэмжих; • Оюутан, залууст цагийн ажлын байр бий болгосон, сургууль төгссөн залуучуудыг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих; • Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргах; • Улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож,өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон хамтран ажиллах; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол улсын Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл. Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн. Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. Мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 14. Хүүхэд, багачуудад хэр ээлтэй бодлого баримтлах вэ? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • Үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх дүрэм боловсруулж, мөрдлөг болгох зарлиг гаргана. • Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг дэмжинэ. • Эхчүүдийн төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардагдах нийгэм хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгт хоёр жил тутамд бүрэн хамруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эх үрсийн бодлогыг бүх талаар дэмжиж ажиллана. • Иргэний боловсролыг дэмжин хүүхэд залуучуудад бизнесийн суурь боловсрол олгох санаачилга гарган хөрөнгө оруулагч иргэд бий болгоход анхаарна. • Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргах, монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернетийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих; • Хүүхэд, өсвөр үе, залуучуудын архи, тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход шийдвэртэй тэмцэн хууль санаачлах; • Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрд төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачлагыг дэмжих; • Эхчүүдийн амаржих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэдний ажлын байрыг нь баталгаатай хадгалах, эдийн засгийн болон санхүүгийн дарамтад өртүүлэхгүй байх, олон хүүхэдтэй гэр бүлийг тэтгэх, орон сууцжуулах талаар бүтээлч санаачилгуудыг дэмжих; • Өрх толгойлсон, бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг дэмжих, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харьяалал харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хамруулах “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Цалинтай ээж” зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр, төслүүдийг дэмжиж ажиллах; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 15. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад ямар дэмжлэг үзүүлэх вэ? М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР • Бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална. • Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд эрс сайжруулах ТОГТВОРТОЙ БОДЛОГО Засгийн газар, УИХ-тай хамтран хэрэгжүүлнэ. Монгол Улс, монголчууд нэг зорилгод нэгдэн ажиллаж, хямрал хүндрэлийг хамтдаа давна. • “Сэхээн амьдруулах”-аас “энгийн тасагт” шилжсэн эдийн засгаа “эмнэлгээс гаргах” шийдвэр бүрийг тууштай дэмжин ажиллана. • Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана. • Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тулгуурлан валютын урсгалыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн бодлогыг тэргүүн ээлжинд анхаарна. • Одоо болон ирээдүй хойч үеийн хөгжлийг дэмжих “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана. • “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. • Гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хувийн хэвшлийн салбарын хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, судалгаа - хөгжлийн ажлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ. • Компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгохыг дэмжиж, эрх зүйн орчинг сайжруулна. Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Аж үйлдвэрийн хөгжилд ээлтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ; • Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчныг бүрдүүлэх; • Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыгсанаачилж эр хзүйн орчныг бүрдүүлэх; • Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих; • Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн чадавхтай ажиллах хүчний нөөцийг баялаг бүтээх үйлсэд татан оролцуулах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцсэн хөдөлмөрийн хэлбэр, хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрийн харилцааг дэмжих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох; • Цэргийн албан хаагчдыг үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах замаар мэргэшсэн ажиллах хүчний нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болох “Нэг үндэстэн-Нэг цэрэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллах; • Баялаг бүтээгчдэд учирч буй төрийн дарамт, хяналт шалгалт болон татвар, зээлийн хүндрэл, авилга хүнд суртлыг арилгахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох; • Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс (коридор)-ийг хөгжүүлэх, ре-экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч хөрштэй хийх худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэлийг санаачлан ажиллах; • Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зах зээлийн үйл ажиллагааг эдийн засгийг тэлэх бодлогод уялдуулан зохион байгуулах эрх зүйн орчныг сайжруулах санаачилгыг дэмжих; Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. • Мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ. Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина. Монгол ахан дүүсээ! Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархаж Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе. Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн! Монгол хүн Тандаа би итгэж байна. • Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе! • Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё! Мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой
https://ikon.mn/n/114t
114u
Н.Чинбат Үндсэн хуулийн цэцийн гишүүн боллоо
Т.Өлзийбаяр, iKon.mn
06/09/2017 12:02:00
Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн зургаадугаар сарын 06-нд хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Н.Чинбатын нэрийг дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтсон. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн Байнгын хорооны хуралдааны шийдвэрийн дагуу Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг 93.9 хувийн саналаар дэмжлээ. Тодруулбал түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох Улсын дээд шүүхийн саналыг Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохтой холбогдуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. Та нар Үндсэн хуулиа л мана Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж " Улсын дээд шүүх хууль биелүүлдэггүй юм бол Монголд хэн хууль биелүүлэх юм бэ? Хууль зүйн байнгын хороо ерөнхий шүүгч нь хууль зөрчсөн юм бол цэцэд ханд. Монголын төр хэтэрхий эзэнгүй байна. Үндсэн хуулийнхан заримдаа илэрхий улстөрждөг шүү. Та нар Үндсэн хуулиа л мана. Улс төрийнхний нөлөөнд ордог. Үндсэн хуулийн цэцийнхэн үүнийгээ болих хэрэгтэй" гэлээ. Н.Чинбатын товч намтар: 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
https://ikon.mn/n/114u
114v
Зургаадугаар сард 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой боллоо
С.Бадрал, iKon.mn
06/09/2017 11:57:00
Гэрэл зургийг mpa.mn - Ипотекийн зээлийг Монголбанк, Засгийн газар хамтран санхүүжүүлж эхэллээ - ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээнээс татгалзаж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Засгийн газар төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг суулгаж, батлуулснаар тавдугаар сараас эхлэн ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, тавдугаар сард ипотекийн зээлд нийт 50.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаснаас 15.9 тэрбум төгрөгийг Монголбанк, 34.6 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргажээ. Ингэснээр тавдугаар сард нийт 722 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд шинээр хамрагдсан байна. Ипотекийн зээлийг 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ Монголбанк, Засгийн газар хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр ипотекийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдээд байгаа. Тодруулбал, 5-р сард Монголбанк, Засгийн газар хамтран нийт 50.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилсан. Тэгвэл зургаадугаар сард мөн Засгийн газар, Монголбанк хамтран /Засгийн газар 36, Монголбанк 16 тэрбум төгрөг/ 52 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргахаар төлөвлөж байгаа аж. Өмнө нь тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийн 50.5 тэрбум төгрөгөөр 722 иргэн шинээр ипотект хамрагдсан. Харин зургаадугаар сард санхүүжүүлэх 52 орчим тэрбум төгрөгөөр дунджаар 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Ипотекийн зээлийн орон нутаг дахь хүртээмжийг нэмэгдүүлнэ Монголбанк ипотекийн зээлийн орон нутаг дахь хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хоёр арга хэмжээ авлаа. Дөрөвдүгээр сарын эцэст 15.9 тэрбум төгрөгийн нэг удаагийн санхүүжилтийг зөвхөн хөдөө орон нутагт зориулан олгосон. Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн шалгуур хангасан ч санхүүжилт нь хүлээгдэж буй 18.9 тэрбум төгрөгийн хүсэлт бөөгнөрөөд байсан юм. Монголбанкнаас дөрөвдүгээр сард олгосон 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилт нь нийт хуримтлагдсан хүсэлтийн 84 хувийг шийдвэрлэсэн юм. Хоёрдугаарт, сар бүр олгож буй санхүүжилтийн 25 орчим хувь нь хөдөө орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэхэд зарцуулагдах ёстой. Энэ нь ойролцоогоор 4 орчим тэрбум төгрөг бөгөөд нийт 100 орчим орон нутгийн иргэдийн ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэнэ. Он гарсаар 2,622 иргэн ипотекийн зээлд хамрагджээ Монголбанк өнгөрсөн оны 10-р сараас эхлэн ипотекийн зээлийг шинэчилсэн журмын дагуу олгож эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд 2017 он гарснаас хойш нийт 2622 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдаад байна. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сард 365, хоёрдугаар сард 395, гуравдугаар сард 434 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Харин дөрөвдүгээр сард ипотекийн үндсэн санхүүжилтээс гадна орон нутагт 15.9 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилтийг нэмж, шийдвэрлэснээр нийтдээ 705 иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол тавдугаар сард Монголбанк, Засгийн газар 50.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 722 иргэнд ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгожээ.
https://ikon.mn/n/114v
114w
Х.Бат-Ундрал: Хар тамхи, мансууруулах бодисын эцсийн зогсоол ҮХЭЛ байдаг
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
06/09/2017 12:11:00
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршиг, хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Тиймээс Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Монгол Улсыг гэмт хэргээс сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдвээр чуулган зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас өгсөн тоон мэдээллээс харвал 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхины 25 хэрэгт 75 хүн холбогдон шалгагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6 хэргээр буюу 25 хувиар, холбогдогч нь 23 хүнээр буюу 44 хувиар өссөн тоон үзүүлэлт юм. Өнөөдрийн чуулганд оролцогчдоос тал талын мэдээлэл авснаа хүргэж байна. “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал “Миний хувьд энэ чуулганд өөрийн хүсэлтээр оролцож байна. Ер нь энэ чуулганд оролцох ёстой, үгээ илэрхийлэх ёстой хүн мөн гэж бодож байна. Би Монгол Улсын шүүхийн өмнө амлалт хүсэлт тавьсан байгаа. Миний хүсэлтийг хүлээн авч, надад итгэл үзүүлбэл би хар тамхи, мансууруулах бодис гэх хорт зуршлын эсрэг олон нийт, хүүхэд залуучуудад үлгэр дуурайлал үзүүлнэ гэсэн. Би хар тамхи, мансууруулах бодисын эсрэг юу чадах бүхнээ хийж, хөдөлгөөн өрнүүлэх болно. Хар тамхи, мансууруулах бодис гэдэг энэ муухай зүйлийн эцсийн зогсоол үхэл байдаг. Хэрэв та үхлийг сонгоогүй бол энэ зүйлийг хэрэглэхгүй байхыг уриалж байна. Аав ээж, анд найз, дүү нарынхаа хайрыг хар тамхи гэдэг мансуурал, хорт зуршлаар солих хэрэггүй. Би “Сэтгэцэд нөлөөлөх донтолтын эсрэг төв” гэдэг ТББ байгуулаад ажиллаж байна. Энэ байгууллагаар хар тамхины эсрэг хүүхэд залуучуудыг хөдөлгөөнд уриалж байгаа. Тун удахгүй олон нийтийн сүлжээгээр хар тамхины эсрэг чэллэнж зарлаж, урлаг соёл, урлаг соёлынхныг уриалж, хамруулна. Мөн бүх нийтийг хамарсан хөдөлгөөн өрнүүлэх гэж байна. Дээрээс нь хар тамхины эсрэг контентуудыг бэлтгэж олон нийтэд тараах бодолтой байгаа” гэсэн юм. "2014 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 380 орчим болсон байна" Нийслэлийн Прокурорын Газрын Хяналтын прокурор Н.Бадамцэцэг “Сүүлийн жилүүдэд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тоо өсч байгаа. Нас нь ч залуужиж байна. Мөн хэрэглэж байгаа, худалдан борлуулж байгаа, улсын хилээр нэвтрүүлж байгаа гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн. 2014 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 380 орчим байна. Шүүхээр 240 орчим хүн ял шийтгүүлж, гэм буруутай гэж тогтоогдсон. Манай Эрүүгийн хууль тогтоомжоор энэ төрлийн зургаан гэмт хэрэг байгаа. Оногдуулж байгаа ял шийтгэлийн хувьд санкцаасаа шалтгаалаад өөр өөр бий. Ер нь мансууруулах төрлийн бодистой гэмт хэргүүд ихэсч байгаатай холбогдуулан шүүхээс барьж буй бодлого нэлээн чанга буюу ялыг аль болохоор биечлэн эдлүүлэх, нийгмээс тусгаарлах чиглэл байна. Мансууруулах төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авах, хадгалах үйлдэлд оногдуулах ял шийтгэл өөр. Борлуулах, хадгалах, тээвэрлэх, бусдад илгээх зорилготой бол ял шийтгэл нэлээн хүндэрдэг. Улсын хилээр нэвтрүүлж байгаа гэмт хэрэг нь бүр хүнд буюу 10-15 жилээр хорих ялаар шийтгэдэг” гэв. ЧУУЛГАНЫ ХҮРЭХ ҮР ДҮН “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” Үндэсний чуулганы хүрэх үр дүн юу байх вэ? Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг нарийвчлан тодорхойлно. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд хууль сахиулах, хяналт тавих ажлыг төрийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах, чиг үүрэг бүхий байгууллагын үүргийн давхардлыг арилгах, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ахиц гарна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгоход эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагаанд ахиц гарна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, тэдгээрийг арилгах арга замыг оновчтой болгох замаар урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлнэ.
https://ikon.mn/n/114w
114x
Д.Түвшинжаргал: Хүчтэй Төв банк улстөрчдийг хашдаг
С.Бадрал, iKon.mn
06/09/2017 12:33:00
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Эконометриксийн тэнхимийн ахлах багш, судлаач Д.Түвшинжаргалтай ярилцлаа. -Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын төсөлдөө “Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлнэ” гэж тусгасан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? -Хараат бус төв банк байх ёстой гэдэг асуудал дээр мэдээж санал нэг байна. Гэхдээ яаж хараат бус байдлыг бий болгох вэ гэдэг нь чухал. Миний харж байгаагаар Төв банкны хараат бус байдлыг хангахад Төв банкны Ерөнхийлөгчийн томилгоо нэн тэргүүнд чухал. Өөрөөр хэлбэл, Төв банкны Ерөнхийлөгчийг зургаан жилээр томилдог. Төв банкны Ерөнхийлөгчийг 6 жилээр томилсон бол ийнхүү томилогдсон хугацаанд түүнийг тогтвортой ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангахад чиглэсэн зохицуулалтыг хуулинд тусгах зайлшгүй шаардлагатай. Нөгөөтэйгүүр ганц Төв банкийг хараат бус болголоо гээд эдийн засаг сайхан болно гэвэл бас өрөөсгөл. Бусад улс орны туршлагаас харахад Төв банкны хараат бус байдлыг төсвийн бодлогын сахилга бат, тогтвортой байдалтай хослуулснаар ихээхэн амжилтад хүрсэн байдаг. -Та Төв банкны хараат бус байдлын талаар судалгаа хийж байсан. Судалгаагаар ямар үр дүн гарав, Монгол Улсын Төв банкны хараат бус байдал хэр түвшинд байна вэ? -Энэ судалгааг 2010 онд хийсэн. Гол сэдэв нь “Бодлогын тууштай бус байдал ба Төв банкны хараат бус байдал” юм. Судалгааны хүрээнд “Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төв банкны тухай хуулиар Монгол Улсын Төв банк хэр зэрэг хараат бус байна вэ” гэдэг асуултыг тавьсан. Энэ асуултад хариулахдаа тодорхой судлаачдын дэвшүүлсэн арга зүй буюу индексийн аргыг хэрэглэсэн. Уг индекс маань 0-1 хүртэлх оноо өгдөг. Нэг рүү ойртох тусмаа илүү хараат бус. Харин тэг рүү ойртох тусам хараат болно. Монгол Улсын хувьд миний тооцож үзсэнээр 0.47 оноо авсан. Тэгэхээр хараат байдал өндөр байна. Дэд бүрэлдэхүүнээр ангилвал Төв банкны Ерөнхийлөгчийг томилох, сонгох, огцруулах болон Засгийн газарт олгож байгаа зээлийн хязгаарлалт гэсэн талбаруудад харьцангуй доогуур үнэлгээтэй буюу хараат. Харин бодлогоо тодорхойлох, Төв банкны бодлогын зорилт зэрэг талбаруудад харьцангуй өндөр үнэлгээтэй буюу хараат бус байгаа юм. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогыг харахад зургаан жилийн өмнө хийсэн судалгааны үр дүн бодитой байсан гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Төв банкны Ерөнхийлөгчийг заавал УИХ-ын дарга томилох ёстой юу гэх асуултыг хамгийн эхэнд тавьж болно. -Төв банкны Ерөнхийлөгчийг хэн томилох ёстой гэж? -УИХ-ын дарга өөрөө улс төрийн томилгооны хүн. Энэ хүн Төв банкны Ерөнхийлөгчөө томилох нь одоогийн Монгол Улсын хувьд зөв үү гэх асуудал. Жишээ нь Төв банкны Ерөнхийлөгчийг томилох буюу нэр дэвшүүлдэг бодлогын зөвлөл байж болно. Америкт Ерөнхийлөгч нь Төв банкны Ерөнхийлөгчөө улираан томилох, эсвэл өөр хүнийг шинээр томилдог л доо. Гэхдээ Америк бол эрх зүйт систем өндөр хөгжсөн орон. Тийм учраас Америкийн Ерөнхийлөгч Төв банкны Ерөнхийлөгчдөө нөлөөлөх нөлөөлөл бага. Нөгөөтэйгүүр Америкийн Төв банкны бодлогын шийдвэрийг бодлогын зөвлөл гаргадаг. Ганц Төв банкны Ерөнхийлөгч дангаараа асуудлыг шийдэх боломж бага. Монголын хувьд Мөнгөний бодлогын зөвлөл гэж бий. Гэхдээ энэ зөвлөлийн эрх, үүрэг, ажиллах зарчмыг хуульд нарийвчилж тусгаж өгөөгүй байна. -Хараат бус Төв банктай орнуудад инфляци бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон гэж байгаа. Монголын нөхцөлд инфляци тогтворгүй, өндөр савлагаатай байна. Тэгэхээр үүнийг Монголбанкны хараат бус байдалтай холбон тайлбарлаж болох уу? -Яг 100 хувь санал нийлэхгүй. Монголын эдийн засаг харьцангуй жижиг. Импортын бараанаас хамааралтай буюу гадаад хүчин зүйлсийн нөлөө их байдаг. Тийм учраас инфляци тогтворгүй байгааг 100 хувь Монголбанктай хамааруулж болохгүй. Гэхдээ бас бүгдийг бусад руу шилжүүлэх буюу инфляци өсчихөөр “Бидний буруу биш, оросууд бензинийхээ үнийг өсгөчихсөн” гэж хандаж болохгүй. Төв банк бол гол чигийг зааж өгөх, эдийн засаг тогтвортой байх коридорыг үүсгэх эдийн засгийн байгууллага. Энэ байгууллагын зорилтдоо хүрэх, инфляциа барих, үүний тулд явуулж буй арга хэрэгслийнх нь хүчийг нэмж өгөх гол зэвсэг нь хараат бус байдал юм. -Төв банк хараат бус байх ёстой гэхээр үүний нөгөө талд Засгийн газартайгаа хэрхэн бодлогоо уялдуулах юм бэ гэх асуудал яригддаг. Нэг ёсондоо төсөв, мөнгөний бодлогын уялдаа шүү дээ. Хараат бус байна гээд Засгийн газрын бүх бодлогыг эсэргүүцнэ гэсэн үг биш байх? -Төв банк, Засгийн газар аль аль нь улсынхаа эдийн засгийг хөгжүүлье, ард түмнийхээ амьдралыг сайжруулахыг зорьж байгаа. Гэхдээ Засгийн газрын зорилт нь богино хугацаанд Төв банкны зорилттой харшилдах тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, түр зуурын, явцуу ашиг сонирхлын үүднээс буюу дараагийн сонгуульдаа ялахын төлөө бодлого хэрэгжүүлэх гээд байдаг. Төв банкны хараат бус байдал эдийн засагт иймэрхүү түр зуурын, гэнэтийн зүйл орж ирэхээс нь хааж өгдөг. Түүнээс биш Төв банк Засгийн газар хоёр тийшээ харж суучихаад, хэрэлдээд, дунд нь ард түмэн хохироод байна гэсэн үг биш. Маш сайн бодлоготой, хүчтэй Төв банк байвал улстөрчдийн зүгээс ч бас хамаагүй юм хийж чадахгүй л байхгүй юу. Жишээ нь Засгийн газар “Бид ийм амлалт өгчихлөө, хэрэгжүүлнэ” гэхэд Төв банк “Болно оо, гэхдээ та нарын энэ амлалт чинь эдийн засагт ийм ийм сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Тийм учраас та нар үүнийг хэрэгжүүлбэл, бид сөргүүлж, хариу арга хэмжээ авна” гэж хэлнэ. Тэгэхээр Засгийн газар нь хүссэн хүсээгүй Төв банктайгаа наймаалцах хэрэгтэй болж байгаа юм. Наймаалцах буюу дундын хамгийн сайн хувилбар дээр тогтоно гэсэн үг. Эндээс нийгэм ч хожино. Хүчтэй Төв банк ийм байдлаар улстөрчдийг хашиж өгч байдаг. -Хашиж өгнө гэдэг нь юу гэсэн үг билээ? -Улстөрчид тогтвортой явсан эдийн засгийг улс төрийн зорилгоор савлуулдаг. Сонгуулийн өмнө төсвийн зардлыг огцом ихэсгэх, өрийг нэмэгдүүлэх ч юм уу. Иймэрхүү замаар эдийн засгийг огцом савлуулж, тодорхой бус байдал бий болгодог. Энэ нь өөрөө урт хугацааны эдийн засгийн өсөлтдөө сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм зүйлийг хязгаарлах газар нь урт хугацааны зорилго тавьдаг, хүчтэй Төв банк юм. -Төв банкны хараат бус байдалтай хамт Төв банкинд итгэх итгэл чухал гэдгийг та онцолж байсан. -Жишээ нь бодлогын хүүг бууруулах буюу өсгөх нь Төв банкны уламжлалт арга хэрэгсэл. Бодлогын хүүг өсгөлөө гэдэг маань инфляцийг хянах гэж байна аа гэдэг сигналыг эдийн засгийн оролцогчдод өгч байх ёстой. Энэ сигналд эдийн засгийн оролцогчид итгэдэг байх ёстой. Итгэл сайн байснаар бодлогын ончтой байдал нэмэгддэг. Тэгэхээр итгэл хэзээ бий болох вэ гэвэл бодлогын тууштай байдал хангагдсан үед л бий болно. Нэг жил нь инфляцийг ярьж байснаа дараагийн жил нь гэнэт дундаж давхарга ч юм уу, шал өөр зүйл яриад явчихдаг байж болохгүй. -Төв банкны хараат бус байдал, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, Төв банкны Ерөнхийлөгчийн томилгоо, Төв банкинд итгэх итгэл гэх зэрэг их өргөн хүрээнд ярилцлаа. Тэгвэл одоогийн энэ нөхцөл байдлыг засах гаргалгаа юу байж болох вэ, юуг өөрчлөх хэрэгтэй байна вэ. Таны санал? -Засгийн газарт өгч байгаа зээл, Төв банкны Ерөнхийлөгчийн томилгооны хугацаа гэх зэрэг асуудлыг органик хуулиар нь засчихаж болно. Гэтэл гол зүйл юу гэхээр бодит байдалд Төв банк маань хараат бусаар байж чадах уу. Хуулийн цоорхойг тодорхой хэмжээгээр бөглөж болно. Гэхдээ 100 хувь бөглөж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, хуулийг нэлээн дээш нь явуулж ч магадгүй. Өөрөөр хэлбэл, эх хуулинд өөрчлөлт оруулах асуудал ч орох шаардлага байхыг үгүйсгэхгүй. Цаашдаа төв банкны хараат бус байдлыг хэрхэн нэмэгдүүлэх, яаж хүчтэй Төв банкийг бий болгох вэ гэдэг асуудлыг нэлээд өргөн хүрээтэй судалж, нийгмийн томоохон хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Миний зүгээс итгэлтэй хэлж чадах зүйл бол улстөрчдийн дураараа дургиж эдийн засгаараа тоглодог байдлыг хазаарлах эдийн засгийн үгүйлэгдэж байгаа институц бол Хүчтэй, мэргэшсэн, хараат бус Төв банк юм. -Ярилцсанд баярлалаа.
https://ikon.mn/n/114x