id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
zwx
"МХҮХ-ны хэвлэж өгсөн Daisy номууд ЕБС-ийн сургалтын агуулга, стандартад нийцэхгүй байна"
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
04/28/2017 13:24:00
Гэрэл зургийг Mpa.mn Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн асуудлаар өнөөдөр 116 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг эхийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо БСШУС-ын сайдын багцаас 100 сая төгрөг батлуулж, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сургалтад зориулж 9 дүгээр ангийн сурах бичгүүд болон 32 Daisy буюу сонсдог номыг хэвлэн 2016 оны тавдугаар сард өгчээ. Харин 2016-2017 оны хичээлийн жил 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр 9 дүгээр анги байхгүй учраас сурах бичгүүдийг хүлээн авах боломжгүй гэдгийг сургуулийн зүгээс илэрхийлсэн байна. "Манай сургуулиас ямар ном, сурах бичиг шаардлагатай байгаа талаар судалгаа аваагүй" Гэрэл зургийг Mpa.mn 116 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан Э.Давхарбаяр “Манай сургуульд Нийгмийн ухаан, Мэдээллийн технологи, Англи хэл гэсэн гурван төрлийн 9 дүгээр ангийн сурах бичгүүд болон 32 Daisy буюу сонсдог номыг хэвлэж, жилийн өмнө өгсөн. Гэхдээ энэ жилийн хувьд манайд 9 дүгээр анги байхгүй байгаа. Манай сургуулиас ямар ном, сурах бичиг шаардлагатай байгаа тухай судалгаа аваагүй” хэмээн тайлбарлалаа. Тус сургуулийн зүгээс МХҮХ-ны хэвлэж өгсөн Daisy номуудыг ЕБС-ийн сургалтын агуулга, стандартад нийцэхгүй, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирохгүй гэж үзэж байгаа аж. Б.Батболд: Хүүхдүүдийнхээ өмнөөс туйлын их харамсаж байна Гэрэл зургийг Mpa.mn 116 дугаар тусгай сургуулийн хөгжмийн багш Б.Батболд “Хамгийн гол асуудал бол номууд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх ёстой. Улсаас боломж олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлж байхад хүүхдүүдэд маань хэрэгцээ шаардлагатай ном хэвлэж өгөх ёстой байсан. Манай сургуультай хамтраад судалгаа хийсний үндсэн дээр энэ ажлыг хийсэн бол бид маш их баяртай байх байлаа. Мөн нэмж хэлэхэд МХҮХ-ноос гаргасан нэг ном 170,000 орчим төгрөгийн үнэтэй байхад манай сургуулийн багш нар хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хийсэн нэг ном 20,000 төгрөгийн үнэтэй байна. Манай сургуулийн гаргаж байгаа хэвлэлтийн үнээр тооцвол 2,500 ширхэг ном хэвлэх боломжтой байсан. Үүнээс үндэслэн хүүхдүүдийнхээ өмнөөс туйлын их харамсаж байна” гэв. С.Марат: Яагаад Монголын Нууц Товчоог Daisy хэлбэрээр хийж өгч болоогүй юм? Гэрэл зургийг Mpa.mn Эцэг, эхийн төлөөлөл С.Марат “Сургуулийн онцлог нь нийслэл хот бус, Монгол Улсын бүх аймаг дүүргээс хүүхдүүд ирж суралцдаг. 102 хүүхдэд одоогоор нийт 65 багш, ажилчин ноогддог. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо 100 сая төгрөгийн номыг хэвлэж, сургуульд өгсөн. Үүнд 50 орчим сая төгрөгийн сонсдог ном багтсан. Гэвч үнийн дүнгийн хувьд маш харамсмаар зүйлүүд харагдаж байна. Жишээ нь, Хиллари Клинтоны “Миний амьдралын түүх” гэдэг сонсдог номыг 4 орчим сая төгрөгөөр бичсэн байгаа юм. Үүний оронд яагаад хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх байгаль орчин, түүхийн холбогдолтой ном хийж болоогүй юм? Яагаад Монголын Нууц Товчоог Daisy хэлбэрээр хийж өгч болоогүй юм? Үүнд үнэхээр харамсаж байна” хэмээв. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуульд нийт 102 хүүхэд суралцдаг бөгөөд 30 хувь нь бүрэн хараагүй, үлдсэн 70 хувь нь сул хараатай хүүхдүүд байдаг байна. 116 дугаар тусгай сургуульд өгсөн Daisy номууд
https://ikon.mn/n/zwx
zwy
ЗӨВЛӨГӨӨ: Рахит асаргаанаас шалтгаалдаг
ikon.mn
04/29/2017 10:11:00
Д аминдэмийн дутагдлаас ясанд өөрчлөлт ордог эмгэгийг Рахит буюу сульдаа гэнэ. Д аминдэм нь кальци фосфорын солилцоонд чухал үүрэгтэй. Д аминдэмийн урьдал бодис нь арьсан дор байршдаг. Нарны гэрлийн хэт ягаан туяаны дэмжлэгтэйгээр идэвхитэй хэлбэрт шилжинэ. Сүүлийн үеийн судалгаагаар Д амин дэм нь элгэнд очиж байршиж цааш бөөрөнд очиж, идэвхитэй хэлбэрт шилжин хоол тэжээлээр орж ирж байгаа кальцийг шимэгдэлтийг зохицуулдаг гэдэг нь батлагдсан.Тиймээс зарим бөөрний эмгэгтэй ялангуяа бөөрний дутагдалтай хүүхдүүдэд рахит үүсэх магадлалтай. Бага насны хүүхэд Д аминдэмийн хэрэгцээнийхээ бараг 90 орчим хувийг арьснаасаа авч бусдыг нь хөхний сүү болон хоол хүнсээрээ хангадаг. Илрэх шинж Эхэн үед: Хүүхэд хөхөө хөхөх болон хооллох үед хөлрөнө. Хөлс нь зуурамтгай, сайн ажиглавал бага зэрэг эхүүн үнэртэй. Дагзны үс халцарна. Хүүхэд хөхөө хөхөх үед хөлрөлт нь толгойг загатнуулж хүүхэд толгойг ээжийн хувцас болон орны даавуунд үрснээс үс халцарч унана. Хүүхэд цочромтгой болно. Бага хугацаанд унтаад сэрвэлзэж,ойр ойр сэрнэ. Дунд үед: Хүүхдийн ясанд өөрчлөлт орно. Хүүхдийн толгой том, цээж хавчиг, сайн зөөлөн тэмтэрч үзвэл бугалга болон хавирганы ясан дээгүүр жижиг ясан товруу гарч болно. Хөл “х” эсвэл “о” хэлбэрт орж өөрчлөгдөнө. Хүнд үед: Хүүхдийн насандаа зохицсон хөгжил удааширч саарна.Толгойгоо даахгүй, суух, явах хугацаа үеийнхнээс хоцорно. Асаргаа, сувилгаа Хүүхдийг агаарт наранд гаргах нь чухал. Ялангуяа манай орны нөхцөлд зуны 3 сарыг маш сайн ашиглах хэрэгтэй. Бага насны хүүхдийг наранд биеийг нь ил гаргадаггүй. Нимгэн цайвар өнгийн хувцас өмсгөж наршуулахаас болгоомжил. Бараан өнгөтэй хувцас нь нарны хэт ягаан туяаг нэвтрүүлдэггүй. Сэрүүний улиралд хүүхдийг жиндэж даарахаас сэргийлж, агаарт бага хугацаагаар ч болов гаргах нь чухал. Эмчилгээ: Хүүхдийг 2 сар хүрмэгц урьдчилан сэргийлэх тунгаар сард нэг удаа 3 жилийн турш тасралтгүй /Зуны улиралд ч тасалж болохгүйг анхаар/ авч уулгана. Эмийг Өрхийн Эрүүл мэндийн төвүүд үнэ төлбөргүй өгөх үүрэгтэй. Иймд та санаа зоволтгүйгээр өрхийн эмчдээ хандаарай. Д аминдэм нь цагаан өнгийн шахмал хэлбэртэй, 50000 нэгж тунгаар савлагдсан байдаг. Энэ нь хүүхдийн нэг сарын хэрэгцээ юм. Аминдэмийг өгөх заавар: Хүүхдийг бөөлжихөөс сэргийлж хооллосноос 1,5 цагийн дараа уулгана. Өрхийн эмнэлгээс 5, 10 дугаар сард А, Д аминдэмийг хамт авсан бол эхлээд А аминдэмийг өгөөд үүнээс 15 хоногийн дараа Д аминдэмийг өг. Учир нь уг аминдэмүүд нь бие биеийнхээ эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул эмчилгээ үр дүнгүй болох сөрөг талтай. Рахитын шинж илэрмэгц эмчид хандан үнэлүүлж, хэрэгтэй бол эмч 7 ширхэг эм өгнө. Зөвхөн даваа, пүрэв гарагуудад 1ширхэгээр, нийт 7 удаа уулгана.
https://ikon.mn/n/zwy
zx
Ж.Сүхбаатар Т.Бадамжунайг авлигын загалмайлсан эцэг гэв
Д.Түвшин
11/05/2013 17:05:00
Ж.Сүхбаатар Т.Бадамжунайг авлигын загалмайлсан эцэг гэв МАН-ын ХХVII их хурал ямар ч гэсэн үүр­гээ гүйцэтгэж намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл, Бага хур­лынхаа ги­шүүдийг ши­нэчлэн сон­­гож, батал­гаа­жуулс­наар өндөр­лөв. Хурлыг хааж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Үг нь үнэгүй, хүн нь хүндгүй байж болохгүй” хэмээн намын журмын нөхдөдөө хандсан нь хурал дуу­сангуут өрнөж бол­зошгүй хэрүүл, тэмцлийг урьдчилан харсан улстөрчийн үг байжээ. Уг нь МАН-ын дараагийн генсекээр томилогдох нь гарцаагүй хэмээг­дэж байсан на­­­мын орон нутаг хариуцсан на­­рийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатарыг МАН-ын сан­хүү хариуцсан нарийн бич­гийн дарга Т.Бадамжунай бага хурлын ги­шүүдийг ятгах, хахуульдах замаар унагаж, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбатыг ялуулсан гэх хард­­лага МАН-ын гишүүдийн дунд тархсанаар өнөөдөр МАН-д туйлын тодорхойгүй байдал үүсчихээд байгаа. Ж.Мөнхбатыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон Бага хурал өндөр­лөнгүүт Ж.Сүхбаатар ца­хим ертөнцөөр “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас, доромжлол амссаар байх болно” хэмээн жиргэсэн нь нийгмийн дунд жинхэнэ шуугиан дэгдээж, АТГ-ынхныг бас нэгэн томоохон ажилтай болгов. Т.Бадамжунай хотын ерөн­хий менежерээр ажиллаж байх­даа газрын хууль бус наймааг жинхэнэ утгаар нь мафийн зохион бай­гуулалтад оруулж, төрөөс төрсөн тэр­бумтнуудын тэргүүнд дүү­хэл­зэх болгосон гэлцдэг. Олон нийтийн зүгээс МАН-ын ХХVII их хуралд ихээхэн ач холбогдол өгч, жин­хэнэ шинэчилэгч хурал бо­лох болов уу хэмээн нүд, чих тавьж байсан билээ. Харин өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн улстөр судлаач, МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид МАН-ыг хэд хувааж ч бол­зошгүй хурцадмал байдлын буруутнаар Т.Бадамжунай тэр­гүүтэй “хотын фракц”-ын тайзны араар хуйвалдаан зохион байгуулагчдыг нэрлэж байгаа сурагтай. Т.Бадамжунайгийн хувьд өмнө нь АТГ-т нэг биш удаа дуудагдаж байсан ч асууд­лыг хурцатгалгүй намжааж дөн­­гө­дөг аргатай нэгэн. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа Жи­жиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зо­риулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэс­гийг хувьдаа завшсан байж бол­зошгүй гэж үзэн, Авлигатай тэмцэх газраас шалгасан нь түү­ний хувьд хууль, шүүхийн хаал­га татсан анхны тохиолдол нь байж. Тун ч удалгүй тэр хэрэг нь замхарсныг үзвэл Ж.Сүхбаатарын бичсэнээр “Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэл, МАН, АН дамжсан далд сүлжээг хэрж, хуулийн ажилтнуудын халхав­чинд орсон” нэгэн байхыг үгүйсгэх ар­гагүй л юм. Т.Бадамжунай, Ж.Сүхбаатар хоёр ийнхүү хөнжилдөө хө­лөө жийл­цэж байх хойгуур Н.Багабанди тэргүүтнүүд ш­и­нэч­лэгч залуучуудыг дуудан уул­заж “хотын фракц”-ыг улам хүчирхэгжих “аюул”-аас хэр­хэн сэрэмжлэх талаар цуврал лекц уншиж байгаа дуулдана. Тэдний хувьд М.Энхболдын фракц өнөөдрийнхөө эрчээр хүчирхэгжих нь яавч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа нь тодорхой. Тиймээс МАН-ын Хэв­лэл мэдээлэл, олон нийт­тэй харилцах хэлтсийг өөрс­дийн төлөөний хү­мүүсээр бүр­дүү­лэхийг хичээж байгаа гэнэ. Түүнээс гадна их хурлаас хойш албан тушаалын бялуунаас хүр­тэж чадаагүй, нам­даа гом­догсдын бүлэглэл толгойгоо өндийлгөж байгаа ажээ. Тэд удахгүй “Чингис хаан” буудалд газардах МАХН-ын дарга Н.Энхбаярыг бараадна гэдгээ ил тодорхой зарлаж эхэл­жээ. МАН-ын Ерөнхий на­рийн бичгийн даргад өрсөлдсөн ч амжилт олоогүй нөхөд тэд­гээр гомдогсдыг толгойлон дараагийн алхмаа хэзээ мөдгүй хийх сурагтай. Ийнхүү МАН-ын их хурал тавьсан зорилгоо биелүүлсэн мэт харагдаж байгаа ч энэ на­мын доторх далд тэмцлийг ил болгож, хэзээ мөдгүй сад тавьж ч магадгүй байдал үүсчихээд байгаа ажээ.
https://ikon.mn/n/zx
zx0
АН-ын гишүүд Зөрчлийн хуулийн санал хураалтад оролцохгүй гэлээ
ikon.mn
04/28/2017 13:58:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үеэр “баривчлах ял” –тай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Баривчлах нь буруу юм байна гээд өчигдөр овоо ойлголцсон. Гэтэл чуулганы хуралдааны өмнө эрх баригчид хуралдаад ороод ирсэн чинь бүх зүйл өөр тийшээ яваад эхэллээ. Тиймээс чуулганы танхимд сөрөг хүчин байгаад, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат эсэргүүцэж орилоод ч хэрэг алга. Бид хариуцлага, дэг журам хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хуулийн дарангуйлал руу буюу хүний үйлдэл болгонд ямар нэгэн торгууль, шийтгэл ногдуулж болохгүй гэдгийг анхааруулаад байхад яагаад ойлгохгүй байгаа юм. Бид Зөрчлийн хууль нэг тал руугаа дэндүү буруу явах гээд байна гэж харж байна. Тиймээс АН-ын бүлэг санал асуулгад санал өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Санал хураалтад оролцохгүй” хэмээлээ.
https://ikon.mn/n/zx0
zx1
Б.Баярцэнгэл: ЕБС-иудыг сэтгэлзүйн албатай болгох хүний нөөц Монголд бий
С.Бадрал, iKon.mn
04/29/2017 10:23:00
Сэтгэлзүйч Б.Баярцэнгэлтэй салбарынх нь талаар ярилцлаа. -Хэд хоногийн өмнө өсвөр насны хоёр охин өндрөөс үсэрч амиа хорлосон аймшигт хэрэг гарлаа. Амиа хорлолт нь 100 хувь сэтгэлзүйн асуудлаас үүддэг гэж сонсож байсан юм байна. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн асуудал нийгэмд олны анхаарлыг татах боллоо. Ер нь ЕБС-иудад сэтгэлзүйч байдаг уу? -ЕБС-иудад сэтгэлзүйч байдагггүй. Монгол улсын хэмжээнд 10-18 насны 430 мянган иргэн байна. Тэдний эдлэх ёстой эрх, суралцах орчин, нийгмийн хүрээлэл, харилцаа, хариуцлага шат шатанд биелэлт дутуу дулимаг. Нийгмийн эрүүл мэнд, чухал асуудлуудыг зохицуулах ёстой байгууллага нь зөвхөн нийгмийн сэтгэлзүйг цочирдуулсан тоо баримтуудыг гаргасаар л байна. Эдгээр тоо баримтуудыг судалж гаргасныхаа дараа “Одоо юу хийх ёстой вэ” гэх гарцыг эрэлхийлдэггүй нь үнэн. Тэгэхээр ЕБС-ийн орчинд сэтгэлзүйчийн үүрэг хамгийн эрэлттэй байна. -Гадны улс орнуудад энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ? -Олон улсад сэтгэлзүйн салбар дэвшилттэй хөгжсөн. Өндөр хөгжилтэй оронд өрх бүр зөвлөгөө үйлчилгээ авдаг сэтгэлзүйчтэй. Хөгжил буурай, хөгжиж буй орнууд ч гэсэн энэ салбарын хөгжил, хүрээлэн, хүн судлах үйл ажиллагааг тасралтгүй дэмждэг. Манайд зөвхөн сургуулийн орчинд бус гэр бүл бүрт, цаашлаад бизнесийн байгууллага, төрийн байгууллагын түвшинд сэтгэлзүйч, зан үйл судлаачдын ажлын байр байх шаардлага үүсэж байгаа. Гэтэл төр засгаас “Монгол” хүний сэтгэлзүйн онцлогыг судлахад хөрөнгө оруулдаггүй. Түүнчлэн нийгмийн өөрчлөлт, нийгмийн сэтгэлзүйг судлах, эргээд авах арга хэмжээний талаар ч анхаардаггүй. -Манайд сэтгэл судлалын салбар шинэ ойлголт шиг санагддаг. Таны бодлоор Монголд энэ салбарын хөгжил ямар шатанд явна вэ? -Монгол улс сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болоод 20 гаруй жил болж байна. Яг одоогоор энэ мэргэжлийг олгож байгаа их дээд сургуулиуд 10 хүрэхгүй ч жилд төгсөж буй мэргэжилтнүүд, 20-оод жилийн хугацаанд төгссөн судлаачдыг авч үзвэл Монгол улсын бүх түвшний ахлах сургууль, ЕБС-иуд нэг, бүр 3-4 хүний бүрэлдэхүүнтэй сэтгэлзүйн албатай байж ч болох юм. Түүнчлэн энэ салбарынханд хууль эрхзүйн орчин, өөрсдийн ёсзүйн дүрэм ч алга. Сэтгэлзүйн салбарынхныг байгууллагын идэвхжүүлэлтийн сургалт, илтгэгчид, онч үг бичигчид эсвэл хайрын талаар ярьдаг, зөвлөдөг хүмүүс гэж ойлгох нь түгээмэл. -Та залуу сэтгэл судлаачийн хувьд Монгол сэтгэлзүйн салбарыг хөгжүүлэхийн тулд өөрийн зүгээс юун дээр анхаардаг вэ? -Миний хувьд залуу байна. Сурах зүйл ч их байна. Гэхдээ юун түрүүнд сэтгэл судлаачид бол илтгэгч биш, хүнд шууд л яаж амьдрахыг нь зааж өгдөг бэлэн амтай хүн биш гэх ойлголтыг нийгэмд ойлгуулахыг хүсдэг. Ядаж л энэ салбарын дүр төрхийг бас сэтгэлзүйчдэд хандах соёлыг төлөвшүүлэх тал дээр илүүтэй хичээж ажиллаж байна. -Сэтгэлзүйчдийн нэг удаагийн зөвлөгөөний үнэ ханш хэт өндөр гэх хандлага байдаг. Нэг удаагийн зөвлөгөө доод тал нь 35 мянган төгрөг бүр цаашлаад 100 мянга байдаг гэж сонслоо. Энэ нь хэт өндөр ханш биш үү? -Энэ үнэ ханш нь мэдээж, Монголчуудын хөдөлмөрийн хөлс, бүс нутгийн амьжиргааны түвшинтэй харьцуулвал өндөр. Харин олон улсын жишиг үнэтэй харьцуулахад хэтэрхий бага ханш. Зарим хүн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг мөнгөтэй хүмүүсийн л хийх ажил гэж бодох нь бий. Гэтэл яг үнэндээ сэтгэлзүйн бэрхшээл, асуудлуудыг ямар нэг эерэг аргаар шийдэхийн тулд та зайлшгүй сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Сэтгэлзүйн асуудлаа даван туулахын тулд ганцаараа шаналахын оронд сэтгэлзүйчид хандаж, мэргэжилтний тусламж авснаар асуудлыг илүү өргөн хүрээнд, зовиургүйгээр шийдэж чадна шүү дээ. -Гэхдээ хүн болгон 35-100 мянган төгрөгөөр сэтгэлзүйчид хандаж, зөвлөгөө авч чадахгүй шүү дээ. Магадгүй үнэ ханшнаас шалтгаалж иргэд сэтгэлзүйчид хандах нь бага байдаг байж болох юм? -Таны хэлж байгаа үнэн. Бид өнөөдөр хэдэн төгрөгийн цалин авдаг билээ дээ. Миний бодлоор сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг нийгмийн даатгалаар шийддэг хууль эрхзүйн орчинтой болчихвол олон хүн сэтгэлзүйчдэд ханддаг болох байх. -Сэтгэл судлаачдад хандах иргэдийн хандлага, ойлголт хэр байна вэ? -Хүмүүс эмийг курсээр нь ууж байж үр дүн өгдөг шиг олон удаагийн уулзалт хийж, зөвлөгөө авсны дараа үр дүн гарна гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Нэг удаа л ирчихээд боллоо гэж андуу ойлгодог нь ажиглагддаг. Гэтэл 8-16 удаагийн уулзалт, зөвлөгөөний үр дүнд энгийн органик хямрал бэрхшээлийг даван туулах чадамжтай болно гэж мэргэжилтнүүд үздэг. -Та ихэвчлэн сэтгэл судлалын ямар салбарыг барьж ажилладаг вэ? -Би хувийн дасгалжуулалт /coaching/ хийхийг эрмэлздэг, мөрөөддөг. Жишээ нь, “Ямар мэргэжилтэй болох вэ”, “Аль төслөө хийх вэ”, “Би хэн бэ”, “Би ямар хүн бэ”, “Энэ яг би мөн үү” гэх асуултуудад хариулт олоход нь туслаж, өөрийгөө олох чиг баримжааны аргазүйг судалдаг юм. -Ярилцсанд баярлалаа. -Баярлалаа.
https://ikon.mn/n/zx1
zx2
БИДЭНД БОЛОМЖ БИЙ
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
05/01/2017 11:11:00
Гэрэл зургийг MPA.mn Эдийн засаг “үхэх үү, сэхэх үү” дээрээ тулаад байгаа энэ үед олон улсын “Standart & Poors” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B-”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээсэн тухайгаа дөрөвдүгээр сарын 18-нд танилцуулав. Ямартай ч хэдэн сарын өмнө толгой дараалан буураад байсан зээлжих зэрэглэл тогтворжжээ. Гэхдээ санаа амарч болно гэсэн үг биш. Зээлжих зэрэглэл бол хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаардаг хүчин зүйл бөгөөд эдийн засгийн толь байдаг. Бид үнэлгээгээ “A” зэрэглэлд оруулахын төлөө тэмүүлж байх учиртай. “S&P” агентлагийн мэдэгдэлд дурдсанаар эдийн засгийн хэтийн төлвийг тогтвортой хэвээр үлдээх үндэслэл нь “Уул уурхайн томоохон төслүүд нь эдийн засгийн өсөлтийн чадавхыг нэмэгдүүлж, одоо тулгарч буй дарамтыг дараагийн 12 сарын хугацаанд бууруулж болзошгүй” гэж үзжээ. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, гуравдугаар сард дахин санхүүжүүлсэн бондын төлбөрийг макро эдийн засагт дарамтгүйгээр шийдвэрлэж чадсаныг сайшаасан байна. Тус агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах, бууруулах үндэслэлийг тодорхойлсныг бүрэн эхээр нь хүргэвэл: Дээшлүүлэх үндэслэл: “Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт хурдасч, эдийн засаг өсөх, төсвийн болон гадаад секторын үзүүлэлтүүд хүлээлтээс давсан тохиолдолд зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой” Бууруулах үндэслэл: “Монгол Улсын гадаад секторын үзүүлэлтүүд цаашид бодит эрсдэл дагуулах хэмжээгээр муудсан тохиолдолд зээлжих зэрэглэлийг бууруулах эрсдэлтэй” гэжээ. Үүнээс гадна Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар зарласан ч төсвийн алдагдал өндөр, цаашдын төлөв сул хэвээр байгааг “S&P” агентлаг хамгийн түрүүнд дурдсан нь нэг чухал мессеж өглөө. Хөтөлбөрт хамрагдчих л юм бол асуудлаас гарчих нь гэж баярлах хэрэггүй гэсэн үг. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэх боловч энэ нь төсвийн алдагдалд голчлон зарцуулагдах учраас эдийн засгийг урагшлуулах хүч мега төслүүдээ хөдөлгөх зүй ёсны шаардлага урган гарч байгааг анхааруулсан байна. Мөн мега төслүүд хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн өсөлтийг 2018 оноос тогтворжиж 2019 оноос өсөхөөр байна, гэхдээ эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх дарамтууд хэвээрээ байгаа гэжээ. Эдийн засгийн өсөлт бол Монголын жирийн иргэн ажилтай, орлоготой болохын нэр. Гадаад секторын дарамт гэдэг нь манай улсын хэт хамааралтай болсон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл юм. Зэс, нүүрсний үнэ өсөхөөр тэнгэрт мандаж, буурахаар хамраараа газар хатгадаг энэ байдал үргэжилсээр байхыг олон улсын үнэлгээний байгууллагууд анхааруулсаар улиг болжээ. Энэ удаад ч анхааруулсан гол зүйл нь байлаа. Тиймээс энэ байдлаас гарах, эдийн засгаа олон биш юм аа гэхэд хоёр тулгууртай болгох алхмууд хийх нь энэ Засгийн газрын том ажил байх нь гарцаагүй. Хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын албан нөөцийг тогтвортойгоор нэмэгдүүлэх нь чухал гэдгийг мөн онцолжээ. Төв банкийг хараат бус болгох шаардлага байгааг хэлсэн байна. Монголбанкнаас Төв банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуулийн төслөөр дээрх асуудлыг шийдвэрлэх боломж байгаа гэж харж байна. Манай Засгийн газрын хувьд төлбөр гүйцэтгэх чадвар муутай, өрийн хэмжээ их байгаа. Жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2018 оны нэгдүгээр сард 500 сая ам.долларын өр төлөх ёстой. Хэдийгээр энэ оны гуравдугаар сард төлөх байсан 580 сая ам.долларыг дахин санхүүжүүлж чадсаныг S&P агентлаг эерэгээр үнэлсэн ч ирэх жилийн төлбөрийг дахин санхүүжүүлэх эрсдлийг бууруулах хэрэгтэй гэжээ. Бидэнд энэ хүндрэлээс гарах боломж байгааг "S&P" агентлаг ийнхүү тодорхойлов. Одоо хэрэгжүүлж чадах эсэхийг эрх баригчдын ЧИН ЗОРИГ л мэднэ. Хүснэгт: Монгол Улсын зээлжих зэрэглэл /S&P агентлаг/ Огноо 2016.04.28 2016.08.19 2017.04.18 Урт хугацаат B stable B- stable B- stable Богино хугацаат B B B T&C assessment B+ stable B stable B
https://ikon.mn/n/zx2
zx3
ФОТО: Генерал цол бий болсны 73 жилийн ой өнөөдөр тохиож байна
ikon.mn
04/28/2017 14:47:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд генералуудыг төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч уулзан, мэндчилгээ дэвшүүллээ. УИХ-ын дарга М.Энхболд "1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, тухайн үед хууль хяналт, зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж байсан 11 албан хаагчид цэргийн дээд генерал цол олгосноор Монгол Улсад орчин цагийн цэргийн дээд генерал цол бий болсон түүхэн үйл явдал эхэлсэн байдаг. Энэ өдрийг Монголын генералуудын өдөр гэж тэр үеэс өнөөдрийг хүртэл тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ. Та бүхэн энэ салбарын үйл ажиллагааг удирдаж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулсныг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна" гэлээ. Өнгөрсөн 73 жилийн хугацаанд Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас 180 генерал цолтон төрөн гарсан байдаг. Эдүгээ тэдний 99 нь энх тунх, нэлээд нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагадаа ажиллаж байгаа юм байна. Өдгөө хамгийн өндөр настай генерал цолтон нь 97 настай, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хошууч генерал Т.Алтангэрэл юм. Харин хамгийн том цолтой нь хурандаа генерал С.Лувсангомбо гуай өдгөө Москва хотод амьдарч байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/zx3
zx4
Астон Мартин: Түүхэн цуглуулгаараа ДРИФТ хийж үзүүллээ
WWW.CARDOCTOR.MN
04/28/2017 15:05:00
Цоо шинэхэн St Athan үйлдвэрийхээ нээлтэд зориулж түүхэн коллекцоо танилцууллаа. Энэ бол Астон Мартин компани бөгөөд өөрсдийн тамирчид болон инженерээ оролцуулж тус видеог хийсэн байна. Нийтдээ 28 загварыг тус видеонд ашигласан бөгөөд нийтдээ $83 сая орчим долларын өртөгтэй загварууд юм байна. Хамгийн анхны А3-аас авхуулаад DBR1 мөн One-77, хамгийн сүүлд гаргасан Vulcan загваруудыг давхар танилцуулжээ. Ингээд бичлэгийг сонирхоё.
https://ikon.mn/n/zx4
zx5
Дэлхийн Банк Монголд Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 сая ам.долларын зээлийг баталлаа
С.Бадрал, iKon.mn
04/28/2017 15:35:00
Өнөөдөр Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол улсын ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжуудыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх 25 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа. “Хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж хүртээмжийг сайжруулах нь хүмүүст сайн ажил олох, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь туслах нэг чухал алхам юм. Дэлхийн Банк энэхүү төслөөр дамжуулан, Монголын засгийн газраас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэчлэн хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, олдоцыг сайжруулах замаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй хязгаарлалтуудыг шийдвэрлэхэд туслах юм” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлсэн байна. Монгол улсад ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр, ажил хайгчид ажил олох итгэл алдарснаас ажил хайхаа болих нь элбэг байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд муу байгаа нь санаа зовоох томоохон асуудал болоод байна. Гэтэл өндөр бүтээмжтэй, сайн цалинтай ажил олж чадахгүй байгаа иргэдийн дунд ядуурал хамгийн их байдаг нь ажил болон ядуурал нь шууд холбоотойг харуулдаг. Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь тогтвортой бичил бизнес эхлүүлэх, хөгжүүлэх шинэ боломжийг хүмүүст олгохыг зорьж байна. Төслийн хүрээнд бичил бизнэс эрхлэгчдэд цогц дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнд бизнесийн ур чадвар хөгжүүлэх болон бусад сургалт, зөвлөн туслах ментор үйлчилгээ, бичил бизнесс эрхлэгчдийн болон төгсөгчдийн сүлжээ, зах зээлтэй холбох үйлчилгээ зэрэг төрөл бүрийн санхүүгийн бус дэмжлэгүүд багтана. Мөн түүнчлэн шинээр байгуулагдах болон өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бичил аж ахуй нэгжүүдэд бичил зээл олгох, ингэхдээ хамгийн эмзэг үр ашиг хүртэгчдийн зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн дэмжлэгийг мөн үзүүлнэ. Төслийн хүрээнд мөн харилцагч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бэхжүүлэн хөгжүүлснээр ажил зуучлалын чанарыг сайжруулах, илүү олон ажил олгогчид болон өндөр ур чадвар шаардсан ажлын байрны зарыг татах боломж бүрдэнэ. Үүнээс гадна, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтуудыг дэмжиж, орон нутгийн хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний албад тухайн дүүрэг, орон нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлд тохирсон төслийн санал боловсруулж хэрэгжүүлэх боломжийг бий болгоно. Хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулахын тулд хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны мэдээллийн хүрээ, чанарыг шинэ түвшинд гаргаснаар ажил хайгч иргэдийг ажил олгогчтой илүү сайн холбож, хөдөлмөрийн зах зээлийн мониторинг ба үнэлгээг сайжруулна. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан Монгол улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жил удааширсан нь ажлын байрны тоо ихээхэн хэмжээгээр буурч, ажилгүйдлийн түвшин хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн. Гэхдээ 2010-2014 оны эдийн засгийн огцом тэлэлтийн үед ч ажилгүйдлийн хувь харьцангуй өндөр байсан бөгөөд буюу 7 хувиас доош буугаагүй байдаг. Ихэнчлэн бага ур чадвар шаардсан хувиараа хөдөлмөр эрхлэх хэлбэрээр байдаг албан бус хөдөлмөр эрхлэлт их хэвээр байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл нь ялангуяа нийгмийн тодорхой эмзэг бүлгийнхний дунд түгээмэл байгаа тул уг төслөөс ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд болон ядуу өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусгайлан анхаарна. Төслийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлнэ. Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгож буй 25 сая ам.долларын зээлээр санхүүжүүлж байна.
https://ikon.mn/n/zx5
zx6
70 гаруй шувууны чихмэлийг сэргээн засварлах ажил хийгдэж байна
А.Төгөлдөр, iKon.mn
04/29/2017 10:00:00
Богд хааны oрдон музей болон ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенберг (Schenkenberg)-ийн Байгалийн түүхийн музейн хооронд байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн 2 дугаар шатны ажил энэ сарын 20-ны өдрөөс эхлэн явагдаж байна. Тус хамтын ажиллгааны хүрээнд Богд хааны ордон музей, Монгол улсын их сургууль, Байгалийн түүхийн музей, Германы Зенкенберг Байгалийн түүхийн музей хамтран Богд Хааны Ордон Музейд хадгалагдаж буй шувууны чихмэлийг сэргээн засварлах, төрөл зүйлийг тодорхойлох, дэглэлтийг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Сэргээн засварлалтын ажлын хүрээнд ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн сэргээн засварлагч Х.Маргит болон Г.Диана нартай хамтран Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд музейн 70 гаруй шувууны чихмэл цуглуулгыг сэргээн засварлах дадлага сургалтын ажлыг гүйцэтгэж байна. Одоогоор Богд хааны oрдон музейд нийт 70 гаруй шувууны чихмэлүүд хадгалагддаг ба эдгээр чихмэлүүд Богд хааны чихмэл амьтаны цуглуулгын нэгээхэн хэсэг болно. Уг цуглуулга нь 1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Гамбург хотод хийгдсэн бөгөөд Монгол оронд амьдардаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа тун онцлог юм. Танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэглэгдэн үзэгчдийн хүртээл болсоор байна. Нийгэм цаг үеийн хурдацтай хөгжил, үйлдвэржилт, хотжилт гэх мэт олон шалтгааны улмаас дэлхий дээр зарим амьтдын төрөл зүйл ховордох, улмаар устаж үгүй болох аюул нүүрлэж буй өнөө үед одоогоос 116 жилийн өмнө хийгдсэн Богд хааны амьтдын чихмэл цуглуулга дотор устаж үгүй болсон амьтны чихмэл байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ч эдгээр амьтдын чихмэл цуглуулгын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн олон талын үнэ цэнэ, ач холбогдол улам бүр өсч нарийвчилсан судалгаа шинжилгээ, засварлалтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай болсон. Богд хааны эдгээр амьтны чихмэл цуглуулгыг анх 1901 онд Германаас захиалан авчруулж байсан бол эдүгээ 116 жилийн дараа Германы сэргээн засварлагчид ирж шувууны чихмэлүүдийг сэргээн засаж буй нь онцгой ач холбогдолтой түүхэн үйл явдал болж байна. Шувууны чихмэлүүдийг сэргээн засварлах энэхүү төсөл 2 үе шаттайгаар хийгдэж байгаа бөгөөд эхний шатны ажил өнгөрсөн оны 11 сард амжилттай өндөрлөсөн юм. ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн ажилтан Х.Маргит нь чихмэлчин мэргэжилтэй, тус музейдээ 1984 оноос ажиллаж өнөөг хүртэл ажиллаж буй арвин дадлага туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Берлиний Гунболтын их сургууль төгссөн ба сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол улсад жил бүр тогтмол ирж биологийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа юм. Г.Диана мөн чихмэлчин мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээрээ Германы Зенкенберг Байгалийн түүхийн музейд 1992 оноос одоог хүртэл сэргээн засварлагчаар ажиллаж байна. Мөн Монгол улсын их сургуулийн биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар болон түүний шавь нар шувууны төрөл зүйлийн судалгаа, нутагшилыг тодруулахад хамтран ажиллаж байгаа бөгөөд Герман мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан Богд хааны oрдон музейд хадгалагдаж буй шувууны чихмэлүүдээр каталоги гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
https://ikon.mn/n/zx6
zx8
Төрөөс зардлыг нь 100 хувь даах ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭХ мэс засал УДАХГҮЙ хийгдэхээр боллоо
Б.УЧРАЛ, iKon.mn
04/28/2017 15:45:00
Өмнөх сард Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг тавдугаар сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр боллоо. Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, таньдаг мэддэг бүхий л хүмүүсээсээ хандив тусламж гуйн хагалгааны мөнгөө цуглуулсан хэдий ч хагалгаандаа хүрэлцэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд одоогоор айлын гэр түрээслэн амьдарч байгаа аж. Мөн түүний донорыг олох шинжилгээнд ураг төрлийн хүмүүс нь орсноос, зөвхөн нөхрийнх нь таарч нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна. Ингээд гэрт ажил хийх хүнгүй санхүүгийн өндөр эрсдэлд орж явтал, элэг үнэгүй шилжүүлэх болсон баярт мэдээг дуулаад итгэж ядаж байснаа ярьсан юм. Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй болгох шийдвэрийг гаргаж, иргэдийнхээ нуруун дээрх санхүүгийн хүнд ачааг үүрэлцэх шийдвэр гарагсан Засгийн газар болоод МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нартаа маш их талархаж байгаагаа хувиасаа болон ах, дүү нарынхаа өмнөөс илэрхийлээд, өдий болтол эмчилж, эрүүл саруул авч яваа эмч нартаа талархаж байгаагаа хэллээ. Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд цаашид үүнийг төрөөс хариуцдаг болж байна. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай байна. Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
https://ikon.mn/n/zx8
zx9
Скарлет Иохансон өөртэйгээ адилхан эмээтэй киноны нээлтэн дээр уулзахаар болзжээ
Р.Төмөр, ikon.mn
04/28/2017 16:09:00
Өнгөрсөн долоо хоногт Америкийн олон нийтийн Рэддит сүлжээний хэрэглэгч Дэнвер Додд өөрийнхөө эмээгийн гэрэл зургийг нийтэлсэн нь Холливүүдийн од Скарлет Иохансонтой усны дусал мэт адилхан байлаа. 1967 оны гэрэл зургийн дор тэр “Миний эмээ залуу байхдаа Скарлет Иохансонтой адилхан байжээ” гэж тайлбар бичсэн байна. My Grandma Looked Like Scarlett Johansson When She Was Younger Зургийг үзсэн хүмүүс нэрт жүжигчин рүү энэ тухай тасралтгүй мэдээлсээр байсан тул Лхагва гарагт Скарлет нэгэн видео урилга гаргажээ. Тэрээр ирэх зун нээлтээ хийх “Rough Night” киноныхоо нээлтэд өөртэйгээ адилхан эмээ Жеральдинийг урьж байгаагаа илэрхийлсэн байна. Урилгын төгсгөлд Скарлет эмээтэй хамт шоудахаа амлаж, гайхалтай үдшийг хамт өнгөрүүлнэ гэжээ. Киноны нээлт зургаадугаар сарын 16-нд болох юм. Эх сурвалж: Mashable
https://ikon.mn/n/zx9
zxa
2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ikon.mn
04/28/2017 16:30:00
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр (2017.04.28) “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль”-ийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Улсын Их хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, ОУВС-тай хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан бодлогын арга хэмжээ болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийг боловсруулсан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо. Эдийн засгийн уналт үргэлжилж ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, гадаад валютын цэвэр нөөц огцом багассан зэрэг макро эдийн засгийн хүндрэлүүдийн хажуугаар төсвийн сахилга бат алдагдаж, төсвийн гадуурх санхүүжилтүүд нэмэгдсэн зэргээс 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ий -18 хувьд хүрч, уг алдагдлыг зээлээр санхүүжүүлэх шаардлага үүсэн улмаар өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл тулгарсан энэ үед эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, төсвийг эрүүлжүүлэх шат дараалсан бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсчээ. Үүний тулд нэгдүгээрт, төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг сайжруулахад онцгой анхаарч, олон зэрэгцээ төсвийг нэгтгэж нэг төсөвтэй болох, “Барих-шилжүүлэх” төрлийн богино хугацаатай концессын гэрээг үргэлжлүүлэхгүй байх, хөрөнгө оруулалтын төслүүдийг цаашид өрийн бичгээр санхүүжүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоож, цаашид эрчимжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор 2 стратеги, 6 зорилт, 54 арга хэмжээ бүхий “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг 18 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан. Гуравдугаарт, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ОУВС-тай хамтран 3 жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэлээ. Дээр дурдсан арга хэмжээнүүдийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна. Иймд дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг чанд сахихын зэрэгцээ төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
https://ikon.mn/n/zxa
zxc
АТГ: Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хэвээр байна
Г.Мөрөн, iKon.mn
04/28/2017 16:48:00
Гэрэл зургийг Mpa.mn Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны дөрөвдүгээр сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд нийт 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Гомдол, мэдээллийн агуулгын хувьд 26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй, 56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилж байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг харьцангуй олон ирүүлжээ. Тухайлбал Нийслэлийн 12-р сургууль, 14-р сургууль, 52-р сургууль, 6-р сургууль, 71-р сургууль, 56-р цэцэрлэг, 80-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч буй талаар ирүүлсэн бол Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хорооны өрхийн эмнэлэгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй иржээ. Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар болон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар
https://ikon.mn/n/zxc
zxd
ФОТО: "Barilga Expo-2017" олон улсын үзэсгэлэн Мишээл экспод нээгдлээ
А.Төгөлдөр, iKon.mn
04/28/2017 17:51:00
Гэрэл зургийг Mpa.mn Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Barilga Expo-2017" олон улсын үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспо төвд нээгдлээ. Тус үйл ажиллагаанд орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ногоон барилга, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, интерьер, экстерьер засал, тавилга үйлдвэрлэгчид, сантехник угсралтын зэрэг 200 гаруй компани оролцож байгаа аж. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Фото сурвалжлага Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/zxd
zxe
Дэлхийн тансаг эдлэлийн ихэнх брэндийг Францын хоёр гэр бүл хувааж авлаа
Р.Төмөр, ikon.mn
04/28/2017 16:57:00
Бернар Арно Энэ долоо хоногт Францын LVMH групп 70 жилийн түүхтэй Парисын фэшн хаус Кристиан Диорын хяналтын багцыг $13.1 тэрбумаар худалдан авч өөртөө нэгтгэлээ. Уг наймаа нь дэлхийн бараг ихэнх тансаг эдлэл, хувцас загварын брэндүүдийн төлөө Францын хоёр гэр бүлийн хийж байгаа дайны сүүлийнх нь юм. Тэд бол Бернар Арно ба Франсуа Пиногийн гэр бүлүүд ажээ. Бернар Арно бол Арногийн гэр бүлийн LVMH группын тэргүүн. Түүний мэдэлд Louis Vuitton, Moёt Hennessy зэрэг брэндүүд багтдаг. Гэр бүлийн нийт хөрөнгөний хэмжээ $51.6 тэрбум гэгддэг бөгөөд ноён Арног Францын хамгийн баян хүнд тооцдог юм. Францын аж үйлдвэрийн хот Roubaix-д төрсөн Арно гэр бүлийн барилгын бизнест инженерээр ажиллаж эхэлжээ. Дараа нь тэр тансаг эдлэлийн компаниудыг ээлж дараалан авсаар өөрийн люкс барааны эзэнт гүрнийг босгосон юм. Арногийн мэдэлд 70 брэнд багтдагаас заримыг нь дурдвал: Celine Berluti Kenzo Guerlain Loewe Marc Jacobs Sephora Thomas Pink Tag Heuer Emilio Pucci Fendi DKNY La Samaritaine Hermes Bulgari Loro Piana Rimowa Christian Dior Арногийн гол өрсөлдөгч нь 1936 онд төрж, өөрийн хүчээр бизнесийн эзэнт гүрнээ байгуулсан Франсуа Пино юм. Дунд сургуулиа хаясан Пино эхлээд мод импортлох бизнес хийж, олсон мөнгөө тансаг эдлэлийн салбарт оруулсан гэдэг. Түүний Пино группын хөрөнгийг $19.5 тэрбум гэж тооцдог. Пино бас 3,000 орчим бүтээл бүхий урлагийн цуглуулгатай. Түүнд Пикассо, Мондриан, Күүнсийн эх бүтээлүүд бий. Венецид Палацио Грасси нэртэй галлерейтай. 2018 онд Парист орчин үеийн урлагийн музейгээ нээх гэж байгаа. Пиногийн мэдэлд байдаг зарим брэндүүд: Printemps Chateau Latour Gucci Yves Saint Laurent Boucheron Bottega Veneta Balenciaga Stella McCartney Alexander McQueen Domaine d’Eugenie Puma Chateau-Grillet Brioni Qeelin Christopher Kane Pomellato Araujo Estate Wines Ulysse Nardin Chateau Siaurac Safilo Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/zxe
zxf
Хуурайшилт ихсэж, салхи ширүүсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа
С.Бадрал, iKon.mn
04/28/2017 17:22:00
Гэрэл зургийг Mpa.mn Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэж, салхи ширүүсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны 20 цагаас дөрөвдүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав, Хангай, Хэнтэйн уулсаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус , өдөртөө 20-22 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. 2017 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 1-3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд түр зуур 20-22 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говь, талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. 2-3-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
https://ikon.mn/n/zxf
zxg
Нохойд хазуулсан тохиолдолд галзуугийн эсрэг вакцин ЗААВАЛ хийлгэх шаардлагатай
С.Бадрал, iKon.mn
04/29/2017 10:33:00
Нохойны хөдөлгөөн хурдан шаламгай, аливаа үйлдэл дуу чимээнд үзүүлэх хариу үйлдэл түргэн, чих нь чимээ шуугиан гарсан зүгт маш мэдрэмтгийгээр дагаж эргэдэг, унтаж байх үедээ ч ялгаагүй маш сонор сэрэмжтэй ялимгүй чимээ гарахад л тэр дорхноо толгой өндийн сэрэмжилсэн байдалтайгаар чимээ гарсан зүгт харцаа чиглүүлдэг байна. Хэрэв нохойнд хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, галзуугийн эсрэг вакцин заавал хийлгэх шаардлагатай гэж Нийгмийн Үндэсний Эрүүл Мэндийн төвөөс зөвлөж буй юм. Үүнтэй холбогдуулан НЭМҮТ-өөс "Нийтийн эрүүл мэндийн төлөө" уриатай дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Нохойны хажуугаар зайлшгүй зөрөх тохиолдолд гүйж, сандрахгүй огцом хөдөлгөөн хийхгүй удаанаар тайван явах /гүйж зугтааж орилсноор амьтны төрөлх араншинг сэдрээж өгдөг/ Нохой дайрах үед аль болох тайван байх, нүд рүү нь харж харц тулгарахаас зайлсхийх /нохой хүний харцны илэрхийллийг ойлгодог болохыг эрдэмтэд нотолжээ/ Нохой хоол идэх, ялгадсаа гадагшлуулах үед нь аль болох холуур, анхаарлыг татахгүй байх Нохой тэжээдэг айл, өрхүүд "НОХОЙТОЙ" гэсэн анхааруулгыг хаалганы гадна заавал байршуулах Гэрийн тэжээвэр амьтан болох нохой, мууртай яаж харьцах талаар хүүхдэд заавал зааж сургах Бага насны хүүхдийг хэзээ ч ганцааранг нь нохойтой хамт байлгаж болохгүй Ямар ч нохойтой зүй бусаар харьцах үед хазах тохиолдол их Эх сурвалж: НЭМҮТ
https://ikon.mn/n/zxg
zxh
Амархан бөгөөд хурдан турах 10 арга
Г.Мөрөн, iKon.mn
04/30/2017 10:05:00
Дэлхий нийтээр хамгийн аюултай өвчний жагсаалтанд орох болсон таргалалт ихэнх бүсгүйчүүдийн байнга санаа зовж явдаг асуудал байдаг. Ялангуяа урин дулаан цаг ирж буй энэ үед бүгд л бие галбиртаа анхаарч, сайхан харагдахыг хүснэ. Амархан бөгөөд хурдан турах 10 арга Уургаар баялаг өглөөний цай хэрэглэх. Өглөөний цайнд өндөг гэх мэт уургаар баялаг хүнс хэрэглэх нь өдрийн турш хоолны дуршил бууруулж илчлэгийн хэрэгцээг багасгадаг. Чихэрлэг ундаа, жүүс, амттанаас татгалзах. Эдгээр нь биед өөх болон хуримтлагддаг тул жингээ хасахаар шийдсэн бол чихэрлэг ундаа, жүүс, амттанаас татгалзаарай. Хоол идэхээс 30 минутын өмнө ус уух. Судалгаагаар хоол идэхээс 30 минутын өмнө ус ууснаар биеийн жин бууралтыг 44 хувиар нэмж байсан байна. Жин бууруулахад тустай хүнс сонгож хэрэглэх. Бүхэл үр тариан бүтээгдэхүүн, самар, буурцаг, өндөг, тараг, жимс, гүн ногоон өнгийн ногоо, загас зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй. Уусдаг эслэг бүхий хүнс хэрэглэх. Судалгаагаар уусдаг эслэг нь хэвлийн таргалалтыг бууруулдаг болох нь нотлогдсон. Уусдаг эслэг бүхий хүнсэнд овъёос, хивэг, арвай, газрын самар, шош, буурцаг, вандуй, алим, лийр, тоор, чангаанз, чавга, жүрж гэх мэт хүнс ордог. Кофе, цай уух. Цай, кофенд агуулагддаг каффеин нь бодисын солилцоог 3-11 хувиар нэмэгдүүлж өгдөг байна. Органик, боловсруулаагүй хүнс хэрэглэ. Хоол хүнсэндээ органик, ямар нэгэн үйлдвэрийн боловсруулалтанд ороогүй хүнс сонго. Хоолыг сайн зажилж ид. Хоолыг хурдан иддэг хүмүүс илүү их жинтэй байдаг. Удаан тайван идэх нь цадсан мэдрэмжийг эрт төрүүлж илүүдэл илчлэг авахаас сэргийлдэг. Мөн жин бууруулдаг даавруудыг дэмжиж өгдөг байна. Хоолны аяга, тавагны хэмжээг багасгах. Судалгаагаар хүмүүс хоолны тавагны хэмжээг багасгах үед автоматаар бага иддэг болох нь тогтоогдсон байна. Сайн унтаж амрах. Нойргүйдэл нь биеийн жин нэмэгдэх нэг эрсдэлт хүчин зүйл болдог. Иймээс шөнө сайн унтаж амарч байх нь чухал. Эх сурвалж: НЭМҮТ
https://ikon.mn/n/zxh
zxi
Ерөнхий сайд генералуудад хүндэтгэл үзүүллээ
Г.Мөрөн, iKon.mn
04/28/2017 17:37:00
Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой, “Монгол генералуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Түүхт энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө генералууд, тэдний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж гарын бэлгээ гардуулсан юм. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч генералуудад олгодог байсан урамшууллыг ирэх жилээс сэргээнэ хэмээн хэлэв. Өдгөөгөөс 73 жилийн тэртээ буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд дэслэгч генерал, хошууч генерал цол олгосноор анхны алтан мөрдэстнүүд төрөн гарсан юм. Үүнээс хойш зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 180 хүн генерал цол хүртээд байна. Энэ жилийн “Монгол генералын өдөр”-ийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулсан бол ирэх жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/zxi
zxj
“АПУ” ХК ТОП-100 аж ахуйн нэгжид дахин шалгарч амжилтаа бататгалаа
СУРТАЛЧИЛГАА
04/28/2017 19:17:00
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр татвар төлөлт, нийгмийн даатгал, ажлын байрны үзүүлэлт хөрөнгө оруулалт ашиг орлогыг харгалзан үзэж Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг бөгөөд 2016 оны ТОП аж ахуйн нэгжийн 7-р байранд хүнсний салбарын ууган үйлдвэрлэгч “АПУ” хувьцаат компани шалгарч амжилтаа бататгалаа. Өнгөрсөн онд эдийн засгийн хямрал үргэлжилсэн жил байсан хэдий ч АПУ хувьцаат компани нь тогтвортой ажлын байрыг хангаж, салбартаа тэргүүлэгчийнхээ байр суурийг хадгалж, улмаар нийгмийнхээ болон нийт ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажилласан билээ. Компанийн хувьд өнгөрсөн 2016 онд 162 нэр төрлийн 92 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улсын төсөвт 127 тэрбум төгрөгийн татварыг төлж, олон улсын банк санхүүгийн байгууллагад нийт 16 сая ам долларын зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэсэн байна. Мөн бүтээмжийг нэмэгдүүлж, чанар, хүнсний аюулгүй байдлыг хангаж, зах зээлд олон төрлийн шинэ шинэлэг брэнд бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж ажилласны үр дүнд нэгж хувьцааны ханш 2016 оны эхэн үетэй харьцуулахад оны эцэст 3%-р өссөн үзүүлэлт гарчээ. Б.Түвшин “АПУ” хувьцаат компанийн Санхүү хариуцсан захирал Бидний хувьд өнгөрсөн 2016 онд ажлын байрыг тогтвортой хадгалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, улс орныхоо эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулсныг үнэлэн энэхүү шалгаруулалтад байр эзлүүлэн шагнал олгож байгаа гэж бодож байна. Цаашид энэхүү амжилтаа улам бататгаж, илүү ихийг хийж бүтээх болно. Энэ дашрамд АПУ хувьцаат компанийн эрхэм харилцагч, хэрэглэгч, нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!
https://ikon.mn/n/zxj
zxk
Хойд Солонгос баллистик пуужин харвалаа
Р.Төмөр, ikon.mn
04/29/2017 09:00:00
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэл хийснээс хойш хэдхэн цагийн дараа Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийлээ. Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 05:30 цагийн үед Пёньянаас зүүн хойд зүгт орших бүсээс харвасан пуужингийн туршилт амжилтгүй болсон тухай Өмнөд Солонгосын армийнхан мэдээлжээ. Пуужин Хойд Солонгосын нутгаас гарч чадалгүй, хэдхэн минутын дотор дэлбэрснийг АНУ-ын номхон далайн командлал мөн баталсан байна. Пуужин нь KN-17 загварын дунд тусгалын баллистик пуужин байсан гэж албаныхан үзэж байгаа гэнэ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Рэкс Тиллерсон анх удаагаа НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд үг хэлэхдээ Пёньяний эсрэг олон улсын хамтарсан хоригийг хэрэгжүүлэх, үүнд Хятад улс тэргүүлэх оролцоотой байхыг уриалсан юм. “Дэлхийд нүүрлээд байгаа хамгийн аюултай асуудалд хойрго хандвал бид хортой үр дагавар үзэх болно” гэж тэр анхааруулсан байна. Тиллерсон Хятадыг гол нөлөөлөх улс орон гээд хэрвээ дипломат арга хэрэгсэл бүтэхгүй бол АНУ цэрэг, зэвсгээр зохицуулахад бэлэн гэдгээ хэлжээ. Гэвч Хятадын тал Америкийн байр суурийг эсэргүүцэж, нэг улс орон дангаар зөрчлийг шийдвэрлэж чадахгүй гэсэн байна. Хятадын гадаад хэргийн сайд Ван И “Хүч хэрэглэх нь сайн үр дүнд хүргэхгүй, зөвхөн гамшиг авчирна” гэж аюулгүйн зөвлөлд хандаж хэлжээ. Тэрээр Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд зөвхөн Хятадаас их зүйл хүлээх боломжгүй гэлээ. ОХУ мөн Хятадын байр суурийг дэмжиж, сөргөлдөөнийг яриа хэлэлцээрийн аргаар шийдэхийг уриалсан байна. Оросын гадаад хэргийн дэд сайд Геннадый Гатилов хүч хэрэглэхийг “хүлээж авах ямар ч боломжгүй” арга хэмжээ гэж зөвлөлд тайлбарлажээ. Гэвч Тиллерсон байр сууринаасаа ухарсангүй. Тэрээр дипломат яриа хэлэлцээрт тодорхой хэмжээний хүчний дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ. Тэр “Дипломат болон санхүүгийн хөшүүрэг дээр нэмээд Хойд Солонгосын түрэмгийлэлд шаардлагатай бол зэвсгийн цохилт өгөх боломжоор дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэж АНУ-ын бодлогыг тайлбарласан байна. Тиллерсон аюулгүй байдлын зөвлөлд хандаж хэлэхдээ “Хойд Солонгосын цөмийн довтолгоо Сөүл, Токиод хүрэх нь бодитой болсон. Харин АНУ-ын эх газарт хүрэх зэвсэг бүтээх нь ердөө цаг хугацааны асуудал юм” гэжээ. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Пёньянд 6 удаагийн хориг арга хэмжээ авсны сүүлийн хоёрыг нь өнгөрсөн онд хэрэгжүүлсэн юм. Гэвч хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилт муу байгаагаас үр дүнд хүрэхгүй байгааг мэргэжилтнүүд шүүмжилдэг. Дональд Трамп пуужингийн туршилтын дараахан твиттер хуудсандаа "Амжилтгүй болсон хэдий ч өнөөдөр Хойд Солонгос пуужин харвасан нь Хятадын хүсэл сонирхол, тус улсын нэр хүндтэй удирдагчийг үл хүндэтгэсэн явдал боллоо. Маш муу!" гэж бичжээ. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/zxk
zxl
Galaxy S8-ын гэнэт унтарч асдаг (рэстарт) асуудал яригдаж эхэллээ
Р.Түвшин, iKon.mn
04/29/2017 09:10:00
Зах зээлд гараад долоо хонож байгаа Самсунг компанийн Galaxy S8 ухаалаг гар утас гэнэт өөрөө унтарч, асдаг асуудалтай болохыг хэрэглэгчид нь мэдээлж эхэлжээ. Үүнээс өмнө дэлгэц нь улаан туяатай болж, гараар засагдахгүй байгааг мэдээлж байсан юм. Дэлгэцний өнгөний асуудлыг Самсунг програмын шинэчилсэн хувилбараар засаж эхэлсэн байгаа. Гэнэт унтарч асах буюу рэстарт хийдэг асуудал S8 ба S8+ хувилбаруудад хоёуланд нь тохиолдож байгааг сошиал сүлжээнүүд, Самсунгийн Америк дахь хэрэглэгчдийн хуудсаар бичицгээж эхэлжээ. Зарим хүмүүсийн мэдээлснээр гар утсыг шинээр ашиглаж эхэлсэн эхний 10 цагийн дотор 5-6 удаа рэстарт хийгдэж байгаа гэнэ. Тэдний зарим нь үүнийг microSD карттай холбоотой гэж сэжиглэн, картыг салгахад хэсэгтээ гайгүй ажиллаж байгаа тухай туршлагаасаа хуваалцжээ. Харин өөр нэг хэсэг нь картыг салгасан ч үр дүнгүй байгаа талаар бичсэн байна. Самсунгийн албан ёсны хуудсанд хандахад асуудал гуравдагч этгээдийн аппликэшнтэй холбоотой байж магадгүй гээд гар утсаа “safe mode”-нд шинээр ачааллахыг зөвлөсөн тухай нэгэн хэрэглэгч бичжээ. Хэрвээ энэ асуудал нь төхөөрөмжтэй холбоогүй, програмын асуудал бол Самсунг дахин нэг програмын засварлах шинэ хувилбар гаргаж магадгүй боллоо. Эхний засвар нь улайдаг дэлгэцний асуудлыг шийдэхээр саяхнаас гарч эхлээд байгаа юм. Эх сурвалж: TheNextWeb
https://ikon.mn/n/zxl
zxm
Тайваний талаар Трампын хэлсэн үгийг Бээжин сайшаав
Р.Төмөр, ikon.mn
04/29/2017 09:20:00
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тайванийг үл тоосон утгатай үг хэлсэн нь Бээжингийн эрх баригчдыг баярлуулсан үйл явдал болжээ. Трамп өнгөрсөн оны сүүлээр Тайваний ерөнхийлөгчийн утасны дуудлагыг хүлээж авсан нь Америк-Хятадын уламжлалт дипломат харилцаанд сэв суулгаж байсан юм. Пүрэв гарагт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Трамп Тайваний ерөнхийлөгчийн хоёр дахь дуудлагыг хүлээн авч Хятадын тэргүүн Ши Жиньпинтэй үүсгэсэн хувийн найрсаг харилцаагаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ. Трамп “Тэр бол гайхалтай удирдагч. Тиймээс би дахин ийм алхам хийхгүй. Эхлээд түүнтэй ярихыг илүүд үзнэ” гэж Ши Жиньпиний тухай ярьсан байна. Харин Баасан гарагт Хятадын гадаад хэргийн яамны мэдээллийн цагаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань АНУ-ын удирдагчийн хэлсэн үгийг таатай хүлээн авснаа хэлсэн бол Хятадын хэвлэлүүд “энэ бол Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэний нүүрийг алгадсантай адил явдал” гэж бахархан бичицгээжээ. Энэ сарын эхээр болсон хоёр орны дээд хэмжээний уулзалтын дараа Дональд Трамп, Ши Жиньпин нарын харилцаа эрс сайжирсан юм. Харин Трампын хэлсэн үгний дараа Тайваний ерөнхийлөгчийн ордон Цагаан ордонтой холбогдох төлөвлөгөөгөө цуцалсан байна. Баасан гарагт гаргасан Тайваний мэдэгдэлд “Бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой АНУ-ын баримталж байгаа байр суурийг бид ойлгож байгаа ба одоогоор ямар нэг дуудлага хийх төлөвлөгөөгүй байна” гэжээ. Ажиглагчдын зарим нь Трампын хэлсэн үгийг Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэний Вашингтоноос авах дэмжлэгт том цохилт боллоо гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд Хятадын туслалцаа хэрэгтэй байгаа энэ үед гарцаагүй үйлдэл” гэж тайлбарласан байна. Тайванийг Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзэн шаардлагатай бол зэвсгийн хүчээр нэгтгэхээ амладаг. Харин 1979 оноос хойш Нэг Хятад бодлогыг дэмжин, Тайваниас дипломат харилцаагаа салгасан хэдий ч АНУ бол Тайпэйн хамгийн том түнш, зэр зэвсгийн гол нийлүүлэгч нь болдог юм. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/zxm
zxn
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломжтой
ikon.mn
04/29/2017 09:13:00
Удахгүй ЕБС-аа төгсөх гэж буй сурагчдын хувьд хаврын сарууд үнэхээр чухал цаг үе байдаг. Ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох, ямар сургуульд ороод, төгсөөд хаана ажиллах, гадаад сурах уу, эх орондоо сурах уу, сургалтын төлбөр, тэтгэлэг яах билээ гээд олон олон асуудлууд ар араасаа хөвөрдөг. Тиймээс удахгүй амьдралынхаа дараагийн алхмыг хийх гэж буй хүүхэд залуучуудынхаа хариулт хайсан эдгээр чухал асуултуудад мэдээлэл өгөх зорилгоор МГТИС-ийн Сургалтын албаны дарга Н.Гантулгатай ярилцсанаа уншигч танд хүргэж байна. - Та эхлээд сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу? - За тэгье.Манай сургууль байгуулагдаад 4 жил болж байна. Төрийн өмчийн их сургуулиудийн отгон нь. Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан, германы сургалтын стандартыг нутагшуулан монгол улсын дээд боловсролын шинэчлэлд загвар болохыг зорьж буй сургууль. Олон жилийн түүхтэй МУИС, ШУТИС зэрэг ууган их сургуулиудтай харьцуулахад харьцангуй цөөн хүн мэддэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хэдийгээр шинэ тутам сургууль ч гэлээ манай багш, профессорууд герман мэдлэгтэй монгол ухаантай дэлхийн түвшний инженерүүдийг эх орондоо бэлтгэх том зорилгын төлөө гар сэтгэл нийлэн ажилладаг. Одоогоор бид “Уул уурхайн боловсруулалтын инженер”, “Механик инженер”, “Хүрээлэн буй орчны инженер”, “Үйлдвэрийн эдийн засагч инженер”-ийн бакалавр мөн “Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент”-ийн магистрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бид удахгүй болох элсэлтийн шалгалтандаа бэлтгээд манай сургуулийн хамт олон тун завгүй ажиллаж байна. - Хэдийгээр шинэ тутам сургууль ч гэлээ сүүлийн үед танай сургуулийг эцэг эх, хүүхэд залуус маань нэлээд сонирхож байх шиг байна. Гэхдээ шалгуур өндөртэй гэж сонссон. Шалгалтынхаа талаар мэдээлэл өгөх үү? - Тэр үнэн. Бид дипломтой инженер биш, дэлхийн жишигт хүрсэн чадварлаг инженерүүдийг бэлтгэж байгаа учраас оюутан элсүүлэх шалгуур маань өндөр байхаас өөр аргагүй. Манай сургуулийн диплом Европын холбооны улсуудад шууд хүлээн зөвшөөрөгдөх юм. Ийм болохоор Германд төгссөн инженертэй адил түвшний мэргэжилтнүүд Монгол улсаас төрөн гарна. Өндөр шалгууруудыг давж орсон оюутнуудад тэтгэлэгт хамрагдахаас эхлээд маш олон боломж нээгддэг. Германы стандартаар боловсруулсан инженерийн сургалтын хөтөлбөрүүдийн бүх хичээл англи хэл дээр явдаг учраас математик болон англи хэлний суурь мэдлэг өндөр хүмүүсийг элсүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс бид математик, физик, химийн хичээлүүдийн агуулгаас бүрдсэн байгалийн ухааны шалгалт мөн англи хэл гэсэн хоёр төрлийн шалгалт авч, шалгалтын босго оноо давсан хүмүүсийг элсүүлдэг. Бакалаврын ангийн босго оноо даваагүй ч өндөр оноотой хүмүүсийг бэлтгэл ангидаа элсүүлэн нэг жил сургаж үндсэн ангид нь оруулдаг. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад манай сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч тэнцсэн сурагчдын ЭЕШ-ын дундаж оноо 680 байсан. - Элсэлтийн шалгалт орон нутгуудад зохион байгуулагдах уу? - Тэгэлгүй яахав. Ийм хүсэлт ч бидэнд их ирж байна. Өнгөрсөн жил бид Дархан Эрдэнэт, Сэлэнгэ гэх зэрэг цөөн хэдэн аймгуудаар зохион байгуулж байсан бол энэ жил хүрээгээ тэлж Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв гээд нийт 11 аймагт очиж элсэлтийн шалгалтаа авна. Ер нь Улаанбаатарын сурагчид мэдээлэлд илүү ойр байдгаас хамааран одоо суралцаж байгаа оюутнуудын 70 гаруй хувь нь Улаанбаатарын харьялалтай.Тиймээс бид хөдөө, орон нутгийн сайн инженер болох хүсэл мөрөөдөлтэй, хүүхэд залуусыг мөн элсүүлэхийн тулд элсэлтийн шалгалтаас өмнө дээрх 11 аймагт хүрэлцэн очиж сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулж эхлээд байна. Цаашдаа бид 21 аймагтаа бүгдэд нь хүрч элсэлтийн шалгалтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. - Эдгээр аймгуудыг ямар шалгуураар сонгосон бэ? - Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүд болон аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрууд мөн эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан дээрх аймгуудыг сонгосон. Бидний төсөөлсөнөөс илүү олон хүн манай сургуулийг сонирхож, элсэлтийн шалгалтад орохыг хүсэж байгааг хараад бид баяртай байна. - Дээд боловсролын шинэчлэлд загвар болохыг зорьж буй их сургуулийн хувьд багшлах боловсон хүчнүүдээ хэр бүрдүүлсэн бэ? - Энэ маш чухал асуудал, манай нийт багш нарын 60 орчим хувь нь доктор, магистрийн зэрэгтэй мөн Герман улсаас зочин профессорууд уригдан ирж хичээл ордог. Түүнчлэн монгол профессорууд маань бүгд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад докторын зэргээ хамгаалж, тэндээ багшилж, судалгааны ажлууд хийж байсан чадварлаг хүмүүс байдаг. Ерөнхийдөө олон улсын чадварлаг мэргэжилтнүүд нэг дор цуглаж дэлхийн түвшинд үнэлэгдэ хмонгол инженерүүдийг бэлтгэж байна гэж ойлгож болно. - Та түрүү яриан дундаа тэтгэлэг авах боломжийн тухай цухас дурьдаад өнгөрсөн, жаахан тодруулахгүй юу? - Бид оюутнууддаа сургуулийн болон хамтын ажиллагаатай түнш компаниудын 50, 100 хувийн тэтгэлэг олгодог. Энэ нь мэдээж тухайн оюутны сурлагын амжилттай шууд холбоотой. Тэтгэлэг семистрээр олгогдоно. Хэрэв оюутан эхний улиралд тэтгэлэг авч чадсан бол дараагийн улиралд тэтгэлэгээ хадгалаж үлдэхийн тулд амжилтаа буруулахгүй байх хэрэгтэй. Тэтгэлэгийг амжилттай сурч буй ямар ч оюутан авах боломжтой. Харин анх оюутан болж байгаа элсэгчдийн хувьд эхлээд элсэлтийн шалгалтын үр дүнгээс хамаардаг. Шалгалтаар тэнцсэн нийт хүүхдүүдийн эхний 20 хувь нь тэтгэлэг авах боломж байдаг. Энэ хичээлийн жилээс Германы эрдмийн солилцооны алба /ГЭСА/ манай оюутнуудад ХБНГУ-д болон МГТИС-д тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байгаа. Үндсэндээ нийт оюутны 40 хувь нь тэтгэлэгтэй суралцах бүрэн боломж манай сургуульд бий. - Танай сургуулийн элсэлтийн шалгалт хэзээ вэ, хэрхэн бүртгүүлэх вэ? - Mанай сургуулийн элсэлтийн шалгалт 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот болон дээрх 11 аймагт нэг өдөр зэрэг явагдана. Манай сургуулийн www.gmit.edu.mn хаягаар ороод элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлэхээс гадна дээрх шалгалт авах аймгуудад 5 сарын 19 өдөр өөрийн биеэр ирэн бүртгүүлэх боломжтой. За танд баярлалаа.
https://ikon.mn/n/zxn
zxo
Америкчууд хэдэн насандаа дунджаар ямар хэмжээний цалин авдаг вэ?
Р.Төмөр, ikon.mn
04/29/2017 09:30:00
Хөдөлмөрийн Статистикийн Товчоо (The Bureau of Labor Statistics) байгууллага Америкчуудын цалингийн дундаж хэмжээг нас насны ангиллаар тооцоолж гаргажээ. Ингэхдээ бүтэн цагаар ажил хөдөлмөр эрхэлдэг, арьс өнгө, угсаа гарал, хүйс, боловсрол хамааралгүйгээр бүх иргэдийн мэдээллийг ашигласан байна. Хүснэгтэд нас насны хүмүүсийн цалингийн дундаж хэмжээг жилээр нь тооцоолж харуулжээ. Эндээс харвал дундаж Америк хүн хамгийн дээд тал нь сард $4,170 орчим цалин авдаг аж. Тоо баримтад өгүүлснээр 35 наснаас эхлэн хүйсээс хамаарсан цалингийн ялгаа нэмэгдэж байгаа нь харагдсан байна. Тухайлбал 35-44 насны эрчүүдийн дундаж цалин долоо хоногт $1,019 байгаа бол эмэгтэйчүүдийнх $859 байгаа юм. Харин 45-54 насанд энэ нь бүр нэмэгдэж эрчүүдийнх $1,102, эмэгтэйчүүдийнх $840 болжээ. Энд дурдсан цалин нь зөвхөн тогтмол ажлаас олдог орлого нь бөгөөд бусад орлогын эх үүсвэрүүдийг тооцоогүй байна. Эх сурвалж: SmartAsset
https://ikon.mn/n/zxo
zxp
Элчин сайд М.Энхсайхан Итгэмжлэх жуух бичгээ барив
ikon.mn
04/29/2017 10:50:00
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол Улс Шведийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Уул уурхай, сэргээдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф онцлон тэмдэглэв. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/zxp
zxq
ФОТО: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулга эхэллээ
ikon.mn
04/29/2017 11:11:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал агуулгын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч 785 иргэнийг дээрх санал асуулгад оролцсон иргэдээс мөн санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн. Тэрбээр, “Шинэ Үндсэн хуулийг одоогоос 26 жилийн өмнө нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлсэн Нийт 1.2 сая сонгогчдын 900 гаруй мянгаас нь давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан байдаг. Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж,Улсын Бага Хурал 4 удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Энэ утгаараа Монгол Улсын шинэ Үндсэн хууль Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын эрхэм баталгаа болсон билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хэсэг хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон. Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байна. Өнөөдөр энэ танхимд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд хүрэлцэн ирээд байна” гэлээ. Зөвлөлдөх уулзалтын хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ж.Мөнхбат нар даргалан явуулах бөгөөд нээлтийн хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний сэдэв нь “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” байв. Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага юм. Харин Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд улс орны аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах үүрэгтэй. Хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллага тус тусын бүрэн эрх, чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх боломжтой байж, харилцан хяналттай ажиллах нь Үндсэн хуулийн хамгийн чухал зарчим юм. Энэ зарчмыг илүү тууштай хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд зарим тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна гэлээ. Сэдвийн хүрээнд дараахь саналуудыг дэвшүүлж байгаа аж. Санал 1.1: Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох; Санал 1.2: Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох; Санал 1.3: Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах. Энэ хүрээнд хуралдаанд оролцогчид Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгосноор дэвшил гарна гэдэгтэй та санал нийлэх үү, ингэснээр Ерөнхий сайд болон Засгийн газар илүү хариуцлагатай, үр бүтээлч ажиллаж чадах уу? Энэ нь улс орны болон иргэдийн эрх ашигт таатай, эерэг нөлөө үзүүлэх үү? Энэ өөрчлөлтийн сөрөг талыг та юу гэж бодож байна вэ? гэсэн асуудлыг хэсэг тус бүр ярилцах юм байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох заалтыг дэмжиж байгаа эсэх, яамдын тоо, нэрийг Үндсэн хуульд тусгах нь зөв эсэх талаар хэлэлцэх юм байна. Нэгдүгээр сэдвийн танилцуулгын дараа анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дурсгалын зураг авахууллаа. Энэ өдрийн хуралдаанаар “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/zxq
zxr
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг
ikon.mn
04/29/2017 12:01:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал агуулгын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга М.Энхболд "Эрхэм хатагтай, ноёд оо, Хүндэт зочид оо, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын нэр хүндтэй үйл хэрэгт оролцож буй Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улс 1992 онд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго дор шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан билээ. Шинэ Үндсэн хуулийг одоогоос 26 жилийн өмнө нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлж, нийт 1.2 сая сонгогчдын 900 гаруй мянгаас нь давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан байдаг. Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж, Улсын Бага Хурал 4 удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Энэ утгаараа Монгол Улсын шинэ Үндсэн хууль Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын эрхэм баталгаа болсон билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон. Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байна. Өнөөдөр энэ танхимд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд хүрэлцэн ирээд байна. 2000 оноос хойш Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 8 хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг болон өдийг хүртэл зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлуудаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болсон талаар цөөнгүй судалгаа, зөвлөмж гаргажээ. Түүнчлэн, иргэд, эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлэх болсон. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газар болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгт байгуулагдсан Ажлын хэсгүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судалгаа хийхэд хамрагдсан иргэдийн олонхи нь шинэ зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэг зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг байх нь зөв гэж 57.3 хувь нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ямар нэгэн хэмжээгээр өөрчлөх нийгмийн шаардлага бий болсон гэж 79.3 хувь нь саналаа илэрхийлсэн байна. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар нийтээрээ зөвлөлдөн хэлэлцэх, зохих шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага буй болсныг харуулж байгаа юм. Энэ шаардлагыг үндэс болгон өнөөдөр Та бүхэн Ардын Их Хурлын танхимдаа хуран цуглаад байна. Гэрэл зургийг mpa.mn Эрхэм нөхөд өө, Монгол Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэлэлцэж баталсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтуудад өөрчлөлт оруулахаар бол зөвлөлдөх санал асуулгыг зайлшгүй явуулахаар заасан болно. Мөн 5.3.4-т тус санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулна гэж заасан юм. Эдгээр хуулийн дагуу Монгол Улсын Их Хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолыг батлан гаргаснаар Монгол Улсад анх удаа зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж буй түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч Та бүхэн хоёр өдрийн хугацаанд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа саналаа өгөх болно. Та бүхний өгсөн саналыг Улсын Их Хурал харгалзан үзэж шийдвэр гаргана. Тиймээс Та бүхэн энэхүү түүхэн үйл хэргийн үнэ цэнийг ухааран ойлгож, нэн хариуцлагатай хандана гэдэгт бүрэн итгэж байна. Монголын насанд хүрсэн бүх иргэдийн нэрсийн жагсаалтаас математик-статистикийн аргаар санамсаргүй байдлаар сонгогдсон Та бүхэн нийгмийн бүхий л анги давхарга мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг буюу Монголынхоо нийт ард түмнийг бүрэн төлөөлж, түүхэн чухал шийдвэр гаргах онцгой эрхийг эдэлж буй нь хувь хүний хувьд нэн завшаантай, баярт үйл явдал болж байгаа юм. Тиймээс Та бүхэндээ дахин баяр хүргэж, мэргэн ухаан саруул оюун орших болтугай гэж ерөөе. Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ.
https://ikon.mn/n/zxr
zxs
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 9.5 байхаар тусгажээ
ikon.mn
04/29/2017 12:43:00
Гэрэл зургийг mpa.mn Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон дунд хугацааны төсвийн үзүүлэлтүүд, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд дунд хугацаанд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Үүний хажуугаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж гишүүд үзэж байна. Дунд хугацаанд Монгол Улсын төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг чанд сахихын зэрэгцээ төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1 байхаар тус тус төсөөлжээ. Эх сурвалж: Сангийн яам
https://ikon.mn/n/zxs
zxt
ФОТO: Mongolia open-2017-д гавъяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа зэрэг шилдгүүд өрсөлдөж байна
ikon.mn
04/29/2017 13:31:00
Чөлөөт бөхийн “Mongolia open-2017” тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монгол зэрэг долоон орны бөхчүүд барилдаж байна. Манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Б.Номин, Б.Гомбодорж, П.Өнөрбат, Н.Золбоо нарын олон шилдэг тамирчин өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдээс Э.Сумъяа, Э.Гантуяа, С.Батцэцэг, П.Орхон, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нарын шилдгүүд хүч үзэж байгаа юм. Тэмцээн маргааш өндөрлөнө Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/zxt
zxu
Их аварга Д.Дагвадорж, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар Монгол тулгатны бөхийн их наадам зохион байгуулна
ikon.mn
04/29/2017 13:54:00
Шинжлэх ухаан, соёл урлагийн “Алтан агсарга” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд боллоо. Уг ёслолыг үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс санаачлан хүргэсэн юм. Чансаа ач холбогдлоороо шалгарсан гадаад дотоодын монголч эрдэмтдийн судалгаа бүтээлүүдэд “Алтан агсарга” шагналыг олгох бөгөөд энэ шагнал нь эрдэнийн чулуу шигтгээтэй алтан бүсийг дагалдах мөнгөн шагналаас бүрдэх ажээ. Энэхүү ёслолын үеэр Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар монгол үндэсний бөхийн их наадам зохион байгуулах гэж буйгаа мэдэгдлээ. “Алтан агсарга” нийгэмлэгийг Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан, Лувсанданзанжанцан судлал төв зэрэг байгууллагууд, мөн үндэстний хэл соёл, уламжлал түүхээ сонирхон судлах, өвлөн хамгаалах хүсэл зорилготой иргэд нэгдэн үндэстний соён гэгээрлийг дэмжин тэтгэх зорилгоор үүсгэн байгуулжээ. Тус нийгэмлэг нь шинжлэх ухаан, соёл урлагийн салбаруудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээ, соёл урлагийн бүтээл, туурвил гаргасан монгол угсаатан эрдэмтэд, судлаачид, уран бүтээлчид, соёлын зүтгэлтнүүийн үйл ажиллагааг нь дэмжин тэтгэх, урамшуулан алдаршуулах, нийгэм, эдийн засгийн бусад салбарууд дахь дэлхийн монголчуудын хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлж дэмжих юм байна. Олон улсын монгол судлалын холбоо нь 1959 онд Улаанбаатар хотноо Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчин, Хангин Гомбожав Оуэн Латтимор нарын нэрт эрдэмтдийн үүсгэл санаачлагаар голомтоо бадрааж өдгөө европ, ази, австрали америк тивийн 27 улсын 100 гаруй их сургуульд салбар төвүүдтэй төдийгүй олон зуун эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээлүүдээрээ дэлхий дахинд монгол улс үндэстнийг таниулан сурталчилж байдаг. Монгол улсад төвтэй Монгол судлалыг хүчтэй хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь монгол хүн бүрийн бахархалт үүргээр зогсохгүй өнөөдрийн нийгэм улстөрийн тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдэхэд төр засгийн холбогдох институциуд болон олон улсын ба дотоодын хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь туслах суурь судалгааны орчинг бүрдүүлдгээрээ нийгэмд ач холбогдолтой юм. Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгийн бодлогын зөвлөл нь Ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, гэвш Д.Нямсамбуу, түүхч С.Чулуун, Их аварга Д.Дагвадорж, “Hero” энтертайнментийн найруулагч Б.Баатар нарын ахмад залуу гурван үеийн төлөөлөлүүдээс бүрдэж,”Монгол тулгатны 100 эрхэмүүд”-ээс бүрдсэн их чуулганаар бодлого төлөвлөлтөө хэлэлцүүлэн батлуулах бүтэцтэйгээр ажиллах болжээ. Үндэсний Соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгийн гишүүнчлэл нь тус нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин оролцох гадаад дотоодын байгууллага хувь хүн бүрт нээлттэй болохыг нийгэмлэгийн бодлогын зөвлөл онцлон дурджээ.
https://ikon.mn/n/zxu
zxv
Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно
ikon.mn
04/29/2017 14:08:00
Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл, хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд : Баянгол дүүргийн 38-р сургуулийн “Сүлд” баг Баянзүрх дүүргийн 68-р сургуулийн “Дуулга” баг Багануур дүүргийн 66-р сургуулийн “Соёмбо” баг Багахангай дүүргийн Багахангай цогцолбор сургуулийн “Ялалт” баг Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн “Цасны барс” баг Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн “Цэгц-11” баг Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн “Цэгц” баг Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн “Хар сүлд” баг Налайх дүүргийн Чандмань сургуулийн “Чандмань” багууд шалгарсан байна. Хоёр жилд нэг удаа болдог цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргыг тодруулахаар НЗДТГ-ын Цэргийн штаб болон Батлан хамгаалахын яамны удирдлагууд оролцож байна. Тэмцээн Батлан хамгаалах их сургуулийн спортын талбайд үргэлжилж байна. Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/zxv
zxw
Ж.Мөнхбат: Хотын дэд бүтэц, төлөвлөлт, үйлчилгээний асуудлыг зохицуулахад засаг захиргааны удирдлагын бүтэц шаардлагатай
ikon.mn
04/29/2017 14:39:00
Гэрэл зургийг mpa.mn “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга” хуралдаан “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр үргэлжилж байна. Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат товч танилцууллаа. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "1992 оны Үндсэн хуулийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулахдаа хуучин нэгжүүдэд шууд харгалзуулан байгуулсан юм. Эдгээр нэгжүүдийг эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь хангах, засаг захиргааны нэгжийг нэгтгэн зохион байгуулах замаар шинэчлэх ажлыг улсын эдийн засгийн боломж хомс байснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хийгээгүй юм. Ялангуяа сумдад ийм шинэтгэл нэн даруй шаардлагатай байна. Үүний дээр одоо байгаа тогтолцоо нь нутгийн удирдлагын субъекттэй төр засгийн болон иргэдийн зүгээс хариуцлага тооцоход оновчтой бус, орон нутагт улс төрждөг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэж иргэд шүүмжлэх болсон. Үүний үр дүнд сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс шууд сонгодог, эсвэл томилдог болгох тухай саналууд гарах болсон. Сэдвийн дагуу дараах саналуудыг дэвшүүлж буй юм. Үүнд: Санал 4.1: Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх; Санал 4.2: Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум дүүргийн Засаг дарга шууд томилдог болох зэрэг саналыг гаргалаа" гэв. Мөн санал болгож буй өөрчлөлтийн эерэг, сөрөг тал, өмнөх ба одоогийн Үндсэн хуулийн зохицуулалт, өнөөгийн бодит байдлын талаар илтгэлдээ дурдлаа. Эдгээр саналын дагуу 49 хэсэгт хуваагдсан 758 иргэн хэсэг хэсгээрээ асуулт тавьж, хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/zxw
zxx
С.Батболд: Улаанбаатар төмөр зам дагуу 13 нүхэн гарц, гүүр барина
ikon.mn
04/29/2017 15:16:00
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон холбогдох албаны хүмүүсийн хамтарсан баг өнөөдөр Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай танилцлаа. Хамтарсан баг “Улаанбаатар-1”, “Амгалан”, “Толгойт” өртөөний үйл ажиллагаа болон төмөр замын зурвас газруудад тулгамдсан асуудалтай танилцаж газар дээр нь хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм Төмөр замын ойролцоо зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр төмөр замын үйл ажиллагаа болоод тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж байна. Төмөр замын гарам, гарцтай холбоотой маш их зөрчил байна. Үүнийг хэрхэн шийдэх талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байна. Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа төмөр зам дагуу хэд хэдэн гүүр, 13 нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төмөр замын аюулгүй байдлыг бид хангах ёстой. Тийм учраас нэлээд олон газрын газар эзэмжих захирамжийг хүчингүй болгох шаардлага гарна. Мөн зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ. ЗТХЯ, УБТЗ, НЗДТГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад төмөр замын өмнө тулгамдаж байгаа асуудлаар дэс дараатай ажлын төлөвлөгөө гаргаад ажиллана. Улаанбаатар Налайх чиглэлийн суудлын галт тэргийг явуулж өгөх хүсэлт иргэдээс их ирж байна. Налайхын уурхайн ашиглалтаас хамаараад суудлын галт тэрэг явахгүй байгаа. Уурхайн зориулалтаар олгосон газрын хэмжээг тодорхойлоод, аюулгүй байдлыг хангасны дараа суудлын галт тэргийг явуулах боломж бүрдэнэ гэж бодож байна” гэлээ. Төмөр замын хашаа, хайсанд тулган барилга барьж, хашаа хатгасан аж ахуй нэгж, иргэдийг албадан нүүлгэх арга хэмжээ авна. Улаанбаатар төмөр замтай хамтран олон шинэ ажлуудыг эхлүүлэхийн тулд ийнхүү Нийслэл хот, салбарын яамтай хамтран ажлын хэсэг анх удаа байгуулж байгааг хэллээ. Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар төмөр зам дагуу дагуу айл өрх, ААН-үүд хашаа хатгах, барилга барих зэргээр хууль, дүрэм, журмыг зөрчих нь нэмэгдсэн. Мөн харуул хамгаалалтгүй цэгүүдэд иргэд хашаа, хайсыг эвдэж төмөр зам дээгүүр зорчдог нь ихэссэний уршгаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн амь нас эрүүл мэндэд хор уршиг учирах болсоныг онцоллоо. Тиймээс Зам тээвэр, хөгжлийн яам, Улаанбаатар төмөр замын удирдлагууд энэ байдлыг таслан зогсоож, хууль бус газар олголтыг хүчингүй болгуулах, төмөр замын гарам, гарцыг нэмэгдүүлэх гээд тодорхой асуудлыг шийдүүлэх зорилгоор Нийслэлийн удирдлагуудыг ийнхүү Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх төмөр замын зурвас газруудын өнөөгийн байдалтай танилцууллаа. Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа “Хоёр өртөөний хоорондох төмөр замын шугмын дагуу тэнхлэгээс хойш 50 м газар төмөр замын зурвас газар байдаг. Энэ байдал алдагдаж маш олон аж ахуйн нэгж, иргэд энэ хэсэгрүү шахаад хашаа барилга барьж байна. Энэ нь төмөр замын аюулгүй байдлаас авахуулаад шинэ зам барих зэрэг хөгжлийн үйл ажиллагаанд саад болж байна” хэмээв. Цаашид зурвас газруудыг чөлөөлж гэрчилгээжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Улаанбаатар төмөр зам нь 1949 оны Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас энэхүү хэлэлцээрийг өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулж шинэчлэх зүй ёсны шаардлага гарсан гэж удаа дараа өөрчлөх хүсэлтийг Оросын тал тавьж зөвшөөрүүлсэн байна. Үүний дагуу МУ-ын Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулаад хэлэлцээр дээр ажиллаж байна. Хэлэлцээрийн хүрээнд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх болно. Өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай хамтран зурвас газруудаар явж үзэж байна. Цаашид зурвас газруудыг чөлөөлж гэрчилгээжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ” хэмээн ярилаа. Төмөр зам, авто замтай нэг түвшинд оглолцож байгаагаас түгжрэл үүсэх, осол аваар гарах зэрэг олон сөрөг талтай юм. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төмөр зам авто зам огтолцож байгаа цэгүүд дээр гүүр, нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх аж. Газрын харилцаа, зорчих хөдөлгөөн, гарц гарам нэмэгдүүлэх зэрэг дорвитой ажил хийнэ” гэж нийслэлийн удирдлагууд хэлж байна хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/zxx
zxz
Ц.Сарантуяа: 735 хүнийг дахин хуваарилж, хамгийн залуу, дээд боловсролтой, малчин зэрэг хүмүүсийг нэг бүлэгт оруулжээ
ikon.mn
04/29/2017 17:14:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нөлөөнд автагдаж байна уу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу гэх зэрэг арван шалгуурын хүрээнд ажиглалт хийж байгаа Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа "1992 онд баталсан, эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтад Зөвлөлдөх зөвлөл анхнаас нь оролцож байгаа. Тухайлбал, УИХ-аас тогтоосон зургаан сэдвийн хүрээнд нийт санал асуулгад оролцогчдод хүргэх мэдээлэл бэлтгүүлэх, түүнийг хянах асуудлыг хариуцаж ажилласан. Өнөөдөр хоёр дахь шатанд нийт санал асуулгад оролцсон 1570 хүний тэн хагас орчим нь буюу 735 хүн оролцож байна. Эдгээр хүмүүс тус бүр 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдаж, УИХ-ын тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд өөр хоорондоо ярилцан, санал бодлоо солилцож, шинжээчдэд тавих асуултаа гаргаж, тодруулж байна. Энэ үйл ажиллагааг Зөвлөлдөх зөвлөлийн найман гишүүн анхааралтай ажиглаж байгаа. Бид ямар шалгуураар ажиглалт явуулах вэ гэсэн тодорхой шалгуур гаргасан. Тухайлбал, нөлөөнд автагдаж байна уу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу, зохион байгуулалт, идэвх хэр зэрэг байна гэх зэрэг арван шалгуурын хүрээнд ажиглалт хийж байгаа. Эхний сэдвийн хүрээнд буюу “Төрийн эрх мэдлийн хоорондын тэнцэл-хяналтыг хангах” гэсэн асуудлаар оролцогчид мэдээлэл авсныхаа дараа бүлэгт хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлээд, үргэлжлэн явагдсан нэгдсэн хуралдаанаар үзэл бодлоо илэрхийлэн асуусан асуултад нь шинжээчид хариулт өгсөн. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид энэ бүхнийг ажиглаад шинжээчид байр сууриа илэрхийлэхдээ эерэг болон сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой юм байна гэдгийг зохион байгуулагч, удирдаж байгаа УИХ-ын гишүүдэд анхааруулсан. Одоо 2, 4 дүгээр сэдвүүдийг хэлэлцэх гэж байна. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” асуудлыг хөндөж ярилцана. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, оролцогчдод мэдээлэл хийсэн" гэлээ. Дараа нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Санал асуулгын үр дүнг боловсруулаад тавдугаар сарын 06 гэхэд зөвлөмж гарна Гэрэл зургийг mpa.mn “Санал асуулгад оролцож байгаа төлөөллийг хэрхэн сонгосон бэ?, нөлөөнд автахгүй байх талаасаа боломж бүрдсэн гэж үзэж байна уу, ил тод нээлттэй байна уу, оролцогчид хоорондоо харилцан ярилцаж, ойлголцож чадаж байна уу, хоёр өдрийн дотор асуудлаа хэлэлцэж амжих уу, нэгдсэн тайлан мэдээ хэзээ гарах вэ” зэрэг асуултад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа, Г.Чулуунбаатар нар хариулт өгөв. Тэд “Иргэдийн оролцоог хангахын хувьд өргөн боломж олгосон юм байна гэж харлаа. Энд нийгмийн бүх давхаргын төлөөлөл иржээ. Харагдахуйц хөгжлийн бэрхшээлтэй, дөнгөж хүүхэд төрүүлээд удаагүй бүсгүйчүүд, бичиг үсэг сайн мэдэхгүй иргэд, оюутнууд, малчид байна. Тиймээс оролцоог сайн хангаж чадсан гэж хэлэхээр байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хүмүүст нэг бүлэгт орсон бусад хүмүүс нь хэлж өгч, тусалж байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хэрнээ улсынхаа Үндсэн хуулийг боловсронгуй болгоход чин сэтгэлээсээ оролцож, идэвхтэй байгаа нь ажиглагдлаа. Хүмүүсийг нэг аймгаас, нэг дороос ирснээр биш 735 хүнийг дотор нь хүн амын жигд төлөөллийг харгалзсан санамсаргүй түүврийн аргаар дахин хуваарилж, биенээ мэдэхгүй, өндөр настай, хамгийн залуу, дээд боловсролтой, малчин зэрэг хүмүүсийг нэг бүлэгт оруулжээ. УИХ-ын Тамгын газар зохион байгуулалтыг нарийн хийж байна. Бүх ажил хөтөлбөрт заасан цаг, хугацааны дарааллаар явагдаж буй учир хоёр өдрийн дотор төлөвлөсөн бүх ажил бүрэн дуусах бололцоотой нь харагдлаа. Нэгдсэн тайланг санал асуулгын үр дүнд тулгуурлан боловсруулаад, УИХ-аас тогтоосон хугацаа буюу тавдугаар сарын 06 гэхэд зөвлөмж гарган УИХ-д өргөн барина. Зөвлөмжийг үндэслээд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад явах учиртай. Бидний үүрэг зөвлөмж гаргаж өгснөөр дуусгавар болно. Энэ бүхний үр дүнг Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл түүвэр аргаар хийсэн судалгааны үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах боломжтой” хэмээн хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
https://ikon.mn/n/zxz
zy
Тайланд улс өршөөлийн хууль гаргана
Өдрийн шуудан
11/05/2013 17:10:00
Тайландын парламентын доод танхим өршөөлийн тухай хууль санаачлаад байна Тайландын парламентын доод танхим өршөөлийн тухай хууль санаачлаад байна. Хуулийг дээд танхим буюу сенат баталсан тохиолдолд тус улсын экс Ерөнхий сайд Таксин Чинават эх орондоо эргэн ирэх боломжтой болох юм. Тэрбээр таван жилийн турш гадаадад дүрвэн амьдарч байгаа билээ. Гол сөрөг хүчин болох ардчилагчид энэ хуулийг батлахад оролцоогүй ч одоогийн эрх баригчид болох Таксина Чинаватын дүү, эдүгээгийн Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинаватын нам олонхи суудлыг эзэгнэж байгаа юм. Бангкокт суугаа Би-би-си-гийн сурвалжлагчийн мэдээлснээр Өршөөлийн тухай хуулийн төсөл нь авлигын хэргээр шоронд хоёр жил хүртэл хугацаагаар хоригдох ялаар эчнээ шийтгүүлж, 2008 онд эх орноосоо зугатан гарсан Таксин Чинаватыг улс төрийн тавцанд эргүүлэн залах санаархал хэмээн тодотгожээ. Харин сөрөг хүчнийхэн энэ хуулийн эсрэг шийдвэртэй тэмцэж, өргөн олныг эсэргүүидийн жагсаалд уриалж байгаа аж.
https://ikon.mn/n/zy
zy0
Зөвлөлдөх санал асуулгын хоёр, дөрөвдүгээр сэдвээр хэсгийн хэлэлцүүлэг хийлээ
ikon.mn
04/29/2017 17:43:00
Төрийн ордонд өнөөдөр (2017.04.29) эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна. Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь сэдэв “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, дөрөв сэдэв буюу "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх" талаарх сэдвүүдээр хэсгийн хэлэлцүүлгийг үдээс хойш хийлээ. Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь сэдвийн эхний асуудлын хүрээнд: - Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог байсныг зургаан жилийн хугацаатайгаар сонгох; -Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох; - Нэг удаа улируулан сонгодог байсныг зөвхөн нэг удаа сонгохоор өөрчлөх талаар ярилцлаа. Хоёрдугаар асуудлын хүрээнд: - Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, зарлиг гаргах эрхийг хасах талаар ярилцсан юм. Үүний дараа Зөвлөлдөх санал асуулгын дөрөв дэх сэдэв буюу “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвийн хэлэлцүүлэг эхэлсэн. Дөрөв дэх сэдвийн эхний асуудлын хүрээнд: - Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод гэж хуваахаар өөрчлөлт оруулах. Аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдах асуудлын хүрээнд ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг сэдвийн хүрээнд: - Баг, хороо, тосгоны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга шууд томилж болох тухай асуудлыг Үндсэн хуульд тусгах эсэх талаар хэсгийн хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэг өндөрлөлөө. Одоо дээрх хоёр сэдвийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэсгүүдээс гаргасан асуултад экспертүүд хариулт өгөх гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
https://ikon.mn/n/zy0
zy1
Номхон далай дахь ашиг сонирхлоо хамгаалахаар Францын тээвэрлэгч хөлөг Японд ирлээ
Р.Төмөр, ikon.mn
04/30/2017 09:00:00
Солонгосын хойгийн асуудал хурцдаж байгаа энэ үед Францын армийн тээвэрлэгч хөлөг Бямба гарагт Японы Сасебо боомтод ирсэн байна. “Mistral” нэртэй тээвэрлэгч хөлөг тавдугаар сард Гуамын ойролцоо Япон, АНУ, Британий зэвсэгт хүчинтэй хамтарсан сургуулилалт хийж, Токиогоос 2,500 км зайтай орших Тиниан аралд газар уснаа явагч машин буулгах даалгавар гүйцэтгэх юм. Хөлөг дээр Британий байлдааны хоёр нисдэг тэрэг тээвэрлэгдэж байгаа. Уг сургуулилалтад 700 цэрэг оролцохоор төлөвлөгджээ. Ажиллагааны зорилго нь сүүлийн үед Хятад улс өөрийн эрэг орчмын болон Өмнөд Хятадын тэнгист нөлөөгөө нэмэгдүүлэх ажиллагаа эрчимжиж байгааг хязгаарлах юм. Учир нь Франц улс Номхон далайд Нью Каледониа, Френч Полинезиа зэрэг өөрийн эзэмшлийн арлуудтай. Хэдийгээр Хятадтай эдийн засгийн зузаан харилцаатай боловч Франц, Британи улсууд түүний нөлөө өргөжин тэлэхээс болгоомжилж, Япон, АНУ гэсэн холбоотнуудтайгаа хамтран Бээжинд шахалт үзүүлж байгаа нь энэ юм. Францын батлан хамгаалах яамны мэдэгдэлд Mistral хөлгийн гүйцэтгэх “Жанна Д’Арк” ажиллагаа нь тус улсын дипломат бодлогыг дэмжих зорилготой гэжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Францаас гарсан Mistral хөлөг нь 35 нисдэг тэрэг, дөрвөн газардагч чиргүүл, олон зуун цэрэг тээвэрлэх багтаамжтай. Францын хөлөг тавдугаар сарын 5 хүртэл Сасебо боомтод саатах ажээ. Хятад улс саяхан өөрийн хоёр дахь нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө ажиллагаанд оруулсан. Гэвч сүүлийн үед Хятадын цэрэг, зэвсгийн амбиц Хойд Солонгосын асуудалд дарагдаж, анхаарлын төвөөс холдоод байгаа юм. АНУ-ын Carl Vinson тэргүүтэй цохилтын бүлэглэл мөн өчигдөр буюу Бямба гарагт Японы тэнгисийн усанд орж ирснийг Японы өөрийгөө хамгаалах хүч мэдээлжээ. Эх сурвалж: Japan Today
https://ikon.mn/n/zy1
zy2
Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвээр хэсгүүд хэлэлцлээ
С.Бадрал, iKon.mn
04/30/2017 11:52:00
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулга өнөөдөр (2017.04.30) үргэлжилж байна. Өглөө 09:10 цагт Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдэв буюу “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм. Үүний дараа дээрх сэдвээр хэсгүүд нээлттэй хэлэлцлээ. Хэсгийн хэлэлцүүлгээс нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг томъёолж, экспертүүдээс асуулт асуун хариулт авах юм. Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвийн хүрээнд: Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах; Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох сэдвээр хэлэлцэх юм. Хэсгүүдийн хэлэлцүүлэг 10:40 цагт дуусав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
https://ikon.mn/n/zy2
zy3
Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт өнөөдөр үргэлжилж байна
А.Төгөлдөр, iKon.mn
04/30/2017 11:41:00
Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгогдсон 750 орчим иргэн оролцож буй Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2017.04.30) үргэлжилж байна. Хоёр өдөр үргэлжилж буй зөвлөлдөх уулзалтын эхний өдөр, "Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах", "Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох", "Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх" сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг явуулж, нэгдсэн хуралдаан хийсэн юм. Төлөөлөгчид өнөөдөр, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” гэсэн гурван сэдвийн хүрээнд бүлгүүдийн хэлэлцүүлэг болон нээлттэй хуралдаан хийхээр төлөвлөсөн болохыг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. Ийнхүү хоёр өдрийн турш дээрх зургаан сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн хуралдааны үеэр экспертүүд төлөөлөгчдийн асуултад хариулт өгч байгаа юм. Энэхүү санал асуулга нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар зохион байгуулагдаж байгаа гэдгийг хуралдаан даргалагч тэмдэглэн хэлэв. Дээрх зургаан сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн хуралдаан явагдсаны эцэст төлөөлөгч бүх санал асуулгын хуудсыг 1 цаг 30 минутын хугацаанд бөглөх ёстойг санууллаа. Ингэхдээ төлөөлөгч Та Монголын ард түмнийг төлөөлөн гүйцэтгэж буй үйл хэргийнхээ үнэ цэнийг ухааран ойлгож, нэн хариуцлагатай хандаарай хэмээлээ. 2000 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 8 хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн мэдүүлсэн байдаг бөгөөд тухай бүрт УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж иржээ. Зөвлөлдөх уулзалтад үе үеийн Ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм. Ийнхүү хэлэлцүүлгийн зургаадугаар сэдэв буюу “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, хууль тогтоох үйл ажиллагаанд ард түмний оролцоог нэмэгдүүлэх, хууль батлах-гүйцэтгэх эрх мэдэл хоорондын харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, парламентын өөрийг нь хянах хяналтыг сайжруулахад Улсын Их Хурлын дотоод хийгээд үндсэн бүтцийг хоёр танхимтай (дээд, доод), хоёр шатлал бүхий танхимтай байх хувилбараас аль нь зохистой байх асуудлыг дэвшүүлж, энэхүү сэдвийг хэлэлцүүлэхээр тогтсон байна. Олон нийт, иргэний нийгмийн байгууллага, “Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс Улсын Их Хурлыг “хоёр танхимтай”, эсхүл “хоёр шатлал бүхий танхимтай” байх тухай хэлэлцүүлгийг зөвлөлдөх санал асуулгаар шийдвэрлэх нөхцөл, үндэслэл бүрджээ. Сэдвийн хүрээнд түүхэн сурвалжийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. 1924, 1940 оны Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Ардын Их Хурал хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах” гэж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал байна” гэж заажээ. 1992 оны Үндсэн хуулийн төсөл боловсруулах үеийн үзэл баримтлалд Улсын Их Хурлыг өөрчлөх хоёр хувилбарыг дэвшүүлж байжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улс парламентын хоёр танхимтай байх асуудлаар санал хураалт явуулсан боловч олонхийн дэмжлэг аваагүй байна. Үндсэн хууль дахь одоогийн зохицуулалтаар Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж хуульчилсан байдаг байна. Энэ талаарх олон улсын туршлагыг тэрбээр танилцууллаа. Улсын Их Хурлын Тамгын газрын судалгааны албанаас гаргасан “Парламентын засаглалтай улс орны төрийн эрх мэдлийн хуваарилалт”судалгаанд дурьдсанаар: Нэг: Төрийн удирдлагын хэлбэрээр Монгол улстай адил парламентын бүгд найрамдах засаглалтай 54 улс байгаагаас: 15 улс нь хоёр танхимтай парламент; 36 улс нь нэг танхимтай парламент; 3 улс нь хоёр шатлал бүхий парламент байна. Судалгаанаас үзэхэд төрийн байгууламжийн хувьд: нэгдмэл улсууд нь ихэвчлэн парламентын нэг танхимтай, холбооны улсууд болон улсуудын холбоо нь парламентын хоёр танхимтай байна. Улс төрийн дэглэмийн хувьд социалист улс хоёр шатлал бүхий парламентын загвартай байна. Тодруулбал: Лаос, Вьетнам, БНХАУ юм. Хоёр: Парламентын хоёр танхимыг бүрдүүлэх арга, зарчим: Дээд танхимын хувьд: томилгооны зарчмаар; сонгуулийн зарчмаар; томилгоо болон сонгуулийн хосолмол хэлбэрээр бүрдүүлдэг байна. Доод танхимын хувьд: Ард түмний төлөөлөл болж, бүх нийтийн, чөлөөтэй, шууд сонгуулиар бүрддэг. Хоёр шатлал бүхий парламенттай улсын хувьд парламентын доод танхим нь дээд танхимаасаа томилогдсон гишүүдээс бүрддэг онцлогтой. Энэ нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчимтай зөрчилддөг байна. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат санал болгож буй өөрчлөлтийн тодорхойлолтыг төлөөлөгчдөд танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах. Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох Ийнхүү зургаадугаар сэдвийн танилцуулгыг хийсний дараа хэсгүүд Монгол Улс нэг танхимтай парламенттай байгаа одоогийн загварын талаар болон парламентын аль хувилбар нь Монгол Улсад үр дүнтэй талаар нээлттэй хэлэлцэнэ. Хэсгүүдийн хэлэлцүүлэг 10 цаг 40 минутад дуусаж, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” сэдвийн нэгдсэн хуралдаан явагдана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/zy3
zy4
ВИДЕО: Бага насны хүүхдийн хооллолт
ikon.mn
04/30/2017 14:15:00
Хүүхдийг эрүүл өсгөхөд зайлшгүй шаардлагатай олон хүчин зүйл байдгийн нэг нь хоол хүнс. Хүүхдийг сайн хооллох гэдэг нь их хоол өгөхдөө бус зөв хооллохыг хэлнэ. Зөв хооллолт гэж юуг хэлэх вэ? Хүүхдийн хоолны илчлэг, хоолны найрлагад агуулагдаж байгаа шимт бодис гээд олон зүйлийг тохируулахыг хэлдэг. Ихэнхи эцэг эхчүүдийн гарцаагүй сонирходог сэдвийн нэг болох хүүхдийг хэрхэн яаж зөв хооллох вэ? Зөв хооллоно гэж юу вэ? Хоолох үед юуг анхаарах вэ? гэх зэрэг олон асуултын хариуг Hedu.mn сайтын НЯМ гарагийн зочин хоол судлалын доктор Ц.Сонинхишигээс асууж лавлаарай. ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/234804530193582/videos/450324661974900/ Та асуух зүйлээ https://www.facebook.com/Hedumn-234804530193582/ хаягаар асуултаа илгээгээд хариултаа авах боломжтой.
https://ikon.mn/n/zy4
zy5
Зөвлөлдөх санал асуулгын гурав, тав дахь сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүллээ
Г.Мөрөн, iKon.mn
04/30/2017 16:26:00
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулга өнөөдөр(2017.04.30) Төрийн ордонд үргэлжилж байна. Үдээс өмнө 12:10 цагт Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдэв буюу “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, тав дахь сэдэв болох “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” талаархи сэдвүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хийсэн юм. Тэгвэл дээрх сэдвүүдээр үдээс хойш 13:20 цагт оролцогчид 49 хэсэгт хуваагдан нээлттэй хэлэлцлээ. Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдвийн хүрээнд: Төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох; Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх; Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах, Харин тав дахь сэдвийн хүрээнд: Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох; Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах; Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох тухай асуудлаар хэсгүүд тус тусдаа хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэсгүүдийн хуралдаан 15:20 цагт өндөрлөж, одоо нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/zy5
zy6
"Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл бүх нийтийн санал асуулга явуулна"
Г.Мөрөн, iKon.mn
04/30/2017 16:40:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг өнөөдөр (2017.04.30) 14:30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс нийгмийн бүх давхаргыг төлөөлсөн түүврийн судалгааны аргачлалаар сонгогдсон 735 хүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байгааг онцлов. Тэрбээр, Ард иргэдэд хэлэлцүүлгийн талаарх нэгдсэн хуралдааныг телевизийн шууд эфирээр хүргэж байгааг дурдан анхдугаар Зөвлөлдөх санал асуулга нээлттэй, ил тод байдлаар үргэлжилж байна хэмээлээ. Үргэлжлүүлэн хэлэхдээ “Хэлэлцүүлэгт оролцож буй иргэдийн оролцоо идэвх сайтай байгааг цохон тэмдэглэмээр байна. Түүхэн, бүх ард түмний хэлэлцүүлэгт өөрийн оруулах хувь нэмэр, үүнээс гадна Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явцыг зөв зүг рүү нь чиглүүлэх, зөв системтэй ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн чин сэтгэл, хариуцлагаар иргэд хандаж байгаад баяртай байна” хэмээн М.Оюунчимэг хэлэв. Дараа нь үргэлжлүүлэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж энэ хэлэлцүүлгийг хийж байна уу? Эсвэл ард түмний санаа бодлыг тандах гэж энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм уу?” зэрэг асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх асуудал байхгүй. Зөвхөн асуудал дагуулж буй зургаан сэдэв дээр эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ярилцаж байгаа юм. Оролцогчид өөрсдийн санал бодлоо хэлэлцүүлгийн төгсгөлд бичгээр өгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн юм. Мөн сонгогдсон зургаан сэдвийн алийг нь төлөөлөгчид түлхүү дэмжиж байгааг тодруулахыг хүсэхэд, энд цугларсан эрдэмтэн, судлаач, оролцогчид бүгд хариуцлага нэхэж байна. Улстөржихгүйгээр тодорхой албан тушаалтан бүрт хариуцлага тооцдог болох зохицуулалтыг иргэд хүсэж байна гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариулав. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, хэрвээ оролцогчид энэ зургаан сэдвээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл дараагийн шатанд бүх нийтийн санал асуулга явуулна гэж тодотгон хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
https://ikon.mn/n/zy6
zy7
ҮЙЛ ЯВДАЛ: НӨАТ-ын урамшууллын азтануудад батламж гардуулна
Г.Мөрөн, iKon.mn
05/01/2017 08:00:00
Гэрэл зургийг Mpa.mn АН-ын ''Олон нийттэй харилцах алба''-ны байранд 11:00 цагт Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт Хөдөө аж ахуйн бирж нь төрийн нэр барьж ноос ноолуур экспортлогч аж ахуйн нэгжүүдээс шимтгэл нэрээр луйвар хийж байгаа талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос мэдээлэл хийнэ. 11:30 цагт Өргүй монголын төлөө хөдөлгөөнөөс банкны хүүгийн асуудлаар мэдээлэл хийнэ. Д.Сүхбаатарын талбайд 12:00 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн “Эрх ашгаа хамгаалъя” жагсаал, цуглаан болно. Сангийн яамны хүндэтгэлийн танхимд 14:00 цагт НӨАТ-ын урамшууллын EBARIMT сугалааны 2017.04.16-ны тохирлоор хонжвор хожсон азтануудад /100 сая, 20 сая 4 сая / батламж гардуулах арга хэмжээ болно. Батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулна.
https://ikon.mn/n/zy7
zy8
“Рио Тинто”-д болгоомжлох хоёр үндэслэл бий
З.Боргилмаа
05/01/2017 08:09:00
-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд тусгагдаагүй байсан заалт гишүүн Ц.Даваасүрэнгийн саналаар нэмэгдэн орж ирсэн нь “том төслийн санхүүжилтийг дотоодын арилжааны банкнуудаар дамжуулах” тухай байв. Хэрэв уг заалт хэрэгжвэл эдийн засаг дахь валютын урсгал, төсвийн орлого тэнцэлд эергээр нөлөөлж болохоор ч гадаадын хөрөнгө оруулагчид, тодруулбал, Рио Тинтогийн зүгээс “үгүй” гэж хэлэх хоёр ч шалтгаан байгаа аж- ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт Вашингтонд болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлахыг түр хойшлуулжээ. Хэдийгээр өмнө нь тус байгууллагатай тохиролцсон болзол, нөхцөлд нийцүүлэн УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг баталсан ч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг батлахдаа томоохон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндөхүйц заалтыг тусгасан нь “тоормос” татахад хүргэсэн байна. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд тусгагдаагүй байсан заалт гишүүн Ц.Даваасүрэнгийн саналаар нэмэгдэн орж ирсэн нь “том төслийн санхүүжилтийг дотоодын арилжааны банкнуудаар дамжуулах” тухай байв. Хэрэв уг заалт хэрэгжвэл эдийн засаг дахь валютын урсгал, төсвийн орлого тэнцэлд эергээр нөлөөлж болохоор ч гадаадын хөрөнгө оруулагчид, тодруулбал, Рио Тинтогийн зүгээс “үгүй” гэж хэлэх хоёр ч шалтгаан байгаа аж. Нэгдүгээрт, Монголын Засгийн газар болон Оюутолгойн төсөл дээр хамтрагч Рио Тинто компани одоогоос жил хагасын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн ордын лицензүүдийг барьцаалан олон улсын 15 арилжааны банкнаас нийт 4.4 тэрбум ам.долларын зээл авч, үүгээрээ далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэн зээлийн шийдвэр гарсныг тэмдэглэн ёслол хийж оргилуун дарс буудуулж байсныг санаж байгаа байх. Тэрхүү 4.4 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх Рио Тинтод олгогдсон ба энэ мөнгө нэг удаадаа бөөндөө Оюутолгой төсөл рүү орохгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын явцад уг зээлээс тухайн жилд шаардагдах хөрөнгө оруулалтыг жил жилээр нь хэсэгчлэн “Оюутолгой” ХК-д олгох юм. Өнгөрсөн жил гэхэд далд уурхайн хөрөнгө оруулалтад 650 орчим сая ам.долларыг зарцуулжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах дээрх зээл нь олон улсын банкнуудад байрших, гүйлгээгээ тэдгээрээр дамжуулах нөхцөлтэй. Уг нөхцөл хангагдаж байж зээлийн эргэн төлөлт суутгагдах ёстой аж. Тэгэхээр Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал, гүйлгээг УИХ-ын тогтоолоор шийдвэрлэх бололцоо бараг үгүй гэсэн үг. Оюутолгойн төсөлд зээл олгосон гадаадын арилжааны банк, санхүүгийн байгууллагуудтай тохирсон зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжгүй гэдгийг Засгийн газар мэдэж байсан учраас 2017 оны Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд анхнаасаа иймэрхүү зүйл, заалтыг тусгаагүй гэх. Харин Рио Тинто компанийн зүгээс УИХ-ын тогтоолд туссан заалтыг зөвшөөрөхгүй байх хоёр дахь шалтгаан нь юу байв? Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш үндсэндээ 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулаад байгаа юм. Энэ нь бараг л манай ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт. Нийтдээ далд уурхайн бүтээн байгуулалтаа оруулбал 24 тэрбум ам.долларыг зарцуулна гэх мэдээлэл ч бийг сануулах нь зүй. Тэгвэл хөрөнгө оруулагч талаас болгоомжилж буй хоёр дахь шалтгаан нь Монголын арилжааны банкнуудын үйл ажиллагааны найдвартай байдал. Хамгийн гол нь Монголын талаас “хөрөнгийн хяналт” тогтоох гэсэн оролдлого гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж буй аж. Тэрчлэн цаашид хөрөнгө оруулалт хийх эсэхдээ ч эргэлзэх үндэслэл гэж харж байгаа бололтой. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын болгоомжилж буй үндэслэл, бодит шалтгааныг судалж, ойрын хугацаанд буюу 2-3 долоо хоногтоо багтан дундын гарц, гаргалгаа олохоор ажиллаж байгаа гэж эх сурвалж хэллээ. Засгийн газар эдийн засгийн дунд хугацааны төсөөллөө гаргахдаа Оюутолгойн ордын хөрөнгө оруулалт далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2020-2021 он гэхэд жилийн тэрбум ам.долларт хүртлээ нэмэгдэж, тэр хэрээр төсвийн орлого, тэнцэлд эергээр нөлөөлнө гэсэн тооцооллыг гаргаад байгаа аж. Харин УИХ-ын гишүүд Оюутолгойн мөнгөн урсгал, гүйлгээг дотоодын банкнуудаар дамжуулах нь зүйтэй гэж үзсэнээс асуудал үүдэж, ОУВС-гийн хөтөлбөр энэ удаад хараахан батлагдсангүй. УИХ-ын энэхүү байр суурь өөрчлөгдөх эсэхээс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих эсэх нь хамаарах бололтой. Одоогоор эрх барьж буй МАН-ын Удирах зөвлөлөөр асуудлыг хэлэлцээд байр сууриа өөрчлөхгүй гэж шийдвэрлэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
https://ikon.mn/n/zy8
zy9
Танзаний ерөнхийлөгч хуурамч дипломтой 10,000 орчим төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 08:16:00
Танзаний ерөнхийлөгч Жон Магуфули Шалгалт явуулж, дээд боловсролын хуурамч дипломтойг нь илрүүлсний дараа Танзаний ерөнхийлөгч Жон Магуфули 9,932 төрийн албан хаагчийг Баасан гарагт нэг дор ажлаас нь халжээ. Эдгээр албан хаагчдын дөрөвдүгээр сарын цалинг олгохгүй байхыг тэр үүрэг болгосон байна. Суларсан орон тоонууд дээр яаралтай шинэ хүмүүс авах зарлал гаргахыг ерөнхий сайд Кассим Мажаливад бас даалгажээ. “Тэднийг хулгайч гэж үзэх хэрэгтэй. Шаардлага хангах боловсролгүй бол тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж ерөнхийлөгч Магуфули мэдэгдсэн байна. Хуурамч дипломтой албан хаагчдыг илрүүлсэн нь цаашлаад “амьгүй” төрийн албан хаагчдыг ил болгоход чухал алхам болох ажээ. Ерөнхийлөгчийн өгүүлснээр Танзаний засгийн газар сар бүр $10 саяыг “амьгүй” албан хаагчдад зарцуулдаг юм байна. Өнгөрсөн оны тавдугаар сард явуулсан аудитын шалгалтаар 10,000 гаруй “амьгүй” албатын нэр дээр цалингийн зардал гарж байсан нь илэрсэн юм. Тэдний сарын зардал $2.74 сая байжээ. Хуурамч дипломтон илрүүлэх аудитын шалгалтад 435,000 албан хаагч хамрагдсан гэж ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн Алба, Сайн Засаглал хариуцсан сайд Ангелла Каируки мэдэгдсэн байна. Эх сурвалж: Xinhuanet
https://ikon.mn/n/zy9
zya
Э.Бат-Үүлийн хэлээгүй үг
Б.Сэмүүн, Өглөөний сонин
05/01/2017 08:21:00
Гэрэл зургийг mpa.mn Э.Бат-Үүл намынхандаа хандаж захидал бичжээ. “АН одоо болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар авдаг Ардын намын гэмт үйлдлийг дахин хууль ёсны болгож өгнө. Тийм учраас бид Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй! Сонгуульд битгий оролц!” гэж. Маргааш нь “Женко” Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр нам дотроо өрсөлдөх болсноо зарлав. Нэг нь өрсөлдөөнөөс гарч, нөгөө нь орж ирэв. Ингэж энэ хоёр хүний байр солигдлоо. Э.Бат-Үүлийн хэлсэн нь Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд бойкот зарлах болсон шалтгаанаа “МАН-ын дарга М.Энхболд сурсан зангаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд луйврын сүлжээгээ дахин ажиллуулахаар бэлтгэлээ хийжээ. Саяхан хийсэн өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаатай зэрэгцүүлэн хэн хаашаа санал өгөх гэж байгааг тандан тогтоосон байна. Нэг ёсондоо санал худалдаж авах хийгээд дэмжигчдийнхээ оролцоог маневрлах “газрын зураглал”-аа гаргаж амжсан хэрэг. Тэд компаниудыг дарамтлан өмнөх сонгуулиар босгосноосоо ч асар их хэмжээний мөнгийг босгож нэр дэвшилт эхлээ ч үгүй байхад орон нутагт ажиллах төлөөлөгчдөө илгээжээ” хэмээн тайлбарласан байна. Уншигчид санаж байгаа бол өнгөрөгч гуравдугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Иргэдийн амьжиргааны төвшинг тогтоох судалгаа” гээгчийг орон даяар эхлүүлж, Засаг үүнийг нь 4.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Уг судалгааг явуулахад бүх шатны төрийн албан хаагчдыг дайчлан хамруулсан билээ. Шаардлага нь ердөө хүүхдийн 20 мянгыг хэнд өгөх вэ гэдгийг шийдэхийн тулд шүү дээ. Уг нь бол одоогоос гурван жил гаруйн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бас нэг ийм төрлийн судалгаа явуулж, баахан айлын хөргөгч зурагтыг тоолсон. Түүний дараа хүүхдийн мөнгө авдаг өрхийн тоо 60 хувиар буурсан билээ. Энд авагдсан дата, мэдээлэл өнөөдөр ч Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын вэб сайтад бүрэн эхээрээ байж байна. Гурван жилийн дотор монголчуудын амьдрал өөрчлөгдсөн үү, үгүй юу? гэдгийг захын чавганц хэлээд өгнө дөө. Өөрчлөгдсөн байлаа ч төсвөөс төдий хэмжээний мөнгө зарж ийм хэмжээний судалгаа явуулаад байх шаардлага ч байхгүй. Хорооны Засаг дарга нар дээр бэлэн байж байх ёстой мэдээлэл. Тухайн хороо хэдэн өрхтэй, хэд нь ажил эрхэлдэг, хэд нь ажилгүй, эсвэл огтоос орлогогүй вэ гэдгийг хороон дарга нараасаа асуучихгүй юу? Тэгэхээр сүүлд зохион байгуулсан судалгааны зорилго огт өөр бөгөөд Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “МАН нам санал худалдаж авах хийгээд дэмжигчдийнхээ оролцоог маневрлах “газрын зураглал”-аа гаргасан” гэдэг нь үнэн байх нь. “Эрх баригчид сонгуулийн дүнг луйвардаж авахаар хэдийнээ бэлтгэлээ хангачхаад байхад Ардчилсан нам энэ сонгуульд оролцох нь зөв үү? Хулгай хийлцэхэд оролцчихоод дараа нь “хулгай хийлээ” гэж орилох нь хам хэрэгтнээсээ тохиролцсон зүйлээ авч чадаагүй гомдол төдий харагдана... Э.Бат-Үүл ингэж бичжээ. Э.Бат-Үүлийн хэлээгүй үг АН-ын дарга С.Эрдэнэ сүүлд Баянхонгор аймагт намынхаа гишүүдтэй уулзахдаа “Өнгөрсөн сонгуулиар олон сонгогч, тэр дундаа олон гишүүн маань 50,000 төгрөгөөр саналаа худалдлаа. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэдний тарааж байгаа мөнгийг нь ав. Харин саналаа л өөрийнхөөрөө өг” гэж уриалжээ. Гэхдээ мөнгийг нь авсан сонгогч саналаа хэзээ ч өөрийнхөөрөө өгдөггүй гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэднэ. Мэддэг гэдгээ ч саяхан нам дотроо болсон сонгуулиудаар нотлон харуулсан. УИХ, орон нутгийн сонгуулиар 20-50 мянгаар үнэлэгдэж байсан сонгогчийн санал АН-ын даргын сунгаагаар 5-10 мянга болтлоо унасныг бид харсан. Баримтжуулсан нь л эсрэг фракц нь байсан болохоос биш “Эрдэнэ даргыг сонгоорой” гэж хэлсэн нь бол яалт ч үгүй үнэн. Сүүлд болсон АН-ын Үндэсний бодлогын хороо, аймаг, сум, дүүргийн намын үү, хороодын сонгуулийг ч гэсэн С.Эрдэнэ даргын фракц бараг дангаараа /Үндэсний бодлогын хорооны 380 гишүүний 100 суудлаас бусад нь/ бүрдүүлсэн байдаг. Эндээс харвал, энэ сарын 3-нд болох болох Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нам дотроо тодруулах үйл явц хуулийн дагуу, шударгаар явна гэх баталгаагүй болчхоод байна. Дүрмийн дагуу намын гишүүдээс хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигчийг намын дарга Их хурал руу авч орж батлуулах ёстой. Хэрэв С.Эрдэнэ даргын өөрийнх нь хүссэн нэр дэвшигч хамгийн олон санал авч чадахгүй бол энэ тоо хэд ч хүрэх магадлалтай. Хамгийн сүүлд авсан мэдээллээр намын хороо тус бүрээс 20 хүн сонгож /мэдээж намын даргын болон түүний тойрон хүрээлэгчдийн итгэл итгэлийг хүлээсэн/ нэг хүнд 60 мянган төгрөгийн урамшуулал өгөх, хүн бүр таван хүнээр санал өгүүлэх шаардлага тавьсан байна. Намын хороо болгоноос 100 хүн санал өгөх ёстой гэсэн үг. Үүнийг Женко хэмээх Х.Баттулга санхүүжүүлж, сонгогдсон намын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд урьдчилгаа 30,000 төгрөгөө авч, ажилдаа оржээ. Энэ тохиолдолд Э.Бат-Үүл байтугай хэн ч өрсөлдөөнд ороод ялах магадлал “0” хувьтай гэсэн үг. Мөнгө авсан сонгогч хэзээ ч өөрийн итгэл үнэмшлээр сонголт хийдэггүй. Хэдий АН-ын гишүүн байлаа ч тэд ч мөн адил сонгогчдын нэг хэсэг шүү дээ. Э.Бат-Үүлийн “Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлоё” гэж эхэлж хашхирсан нь магадгүй ийм шалтгаантай. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах нь МАН-ын бий болгосон “соёл” хэдий ч энэ “соёл” одоо АН-д хүртэл халдварласан нь, тэр дундаа намыг толгойлж байгаа удирдлагын бүрэлдэхүүн үүнд оролцож, өөгшүүлэн дэлгэрүүлж, гардан зохион байгуулах хэмжээнд хүрсэн нь Э.Бат-Үүлийн багтрах бас нэг шалтгаан болсон биз. Үүнээс хойш өөр хэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр нам дотроо өрсөлдөөнд оролцохоо мэдэгдсэн долоон хүний хэд нь дахиад өрсөлдөөнөөс сайн дураараа гарахыг таах боломжгүй. Үр дүн тодорхой болсон зүйл дээр өрсөлдөөнд оролцох шаардлага бий гэж үү?
https://ikon.mn/n/zya
zyb
Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, АРД ТҮМЭН БУС УИХ ТОМИЛОХ НЬ
Б.Өнөртогтох
05/01/2017 08:52:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ -Зөвлөлдөх санал асуулгын үр дүн гарсны дараа бүх нийтийн санал асуулга явуулна- УИХ-ын хаврын чуулганы эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр гаргаж, УИХ-ын тогтоол баталсан билээ. Улмаар Үндэсний статистикийн байгууллагын санамсаргүй аргаар түүвэрлэсэн 1,570 иргэн ажлын хэсгийн боловсруулсан зургаан сэдвийн хүрээнд санал өгөх ажил энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн юм. Эдгээр иргэдээс 750 иргэнийг сонгон авч үндсэн зургаан сэдвийн хүрээний 13 асуудлаар хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэх үйл ажиллагаа өнгөрөгч амралтын өдрүүдэд Төрийн ордонд боллоо. Анхдугаар зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд түүврийн аргаар сонгогдсон иргэдээс гадна, Үндсэн хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутатууд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон УИХ-ын гишүүд, мэргэжлийн экспертүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нар болон парламентад суудалгүй улс төрийн намуудын дарга нар оролцлоо. Мөн энэхүү түүхэн уулзалтыг гадаад, дотоодын 60 гаруй ажиглагч ажиглав. Зөвлөлдөх уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон. Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байна” хэмээсэн юм. 2000 оноос хойш УИХ-ын нэр бүхий гишүүд найман удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байдаг аж. Мөн МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэг судалгаа хийж үзэхэд хамрагдсан иргэдийн олонх нь шинэ зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэг зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг байх нь зөв гэж 57.3 хувь нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ямар нэгэн хэмжээгээр өөрчлөх нийгмийн шаардлага бий болсон гэж 79.3 хувь нь саналаа илэрхийлжээ. Зөвлөлдөх санал асуулгад дээд боловсролгүй 19 иргэн оролцжээ Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн зөвлөлдөх санал асуулга олон нийтийн эсэргүүцэлтэй багагүй тулгарч байлаа. Үндсэн хуульд нэг нам дангаар үнэмлэхүй олонх бүрдүүлсэн үед гар хүрч болохгүй хэмээн үзэх нэгэн байхад 1992 онд нийгмийн хамгийн сэхээтэнлэг, боловсролтой иргэдийн оролцож баталсан хуулийг энэ удаад боловсролгүй иргэдээр хэлэлцүүлж байгаа нь буруу гэж үзэх хүмүүс ч олон байсан. Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатанд математик-статистикийн аргаар санамсаргүй байдлаар түүвэрлэж 1,570 иргэнийг сонгосон гэдгийг дээр мэдээлсэн. Үүнээс 1,515 иргэн албан ёсоор оролцсон бөгөөд 657 эрэгтэй, 858 эмэгтэй сонгогджээ. Харин хоёрдугаар шатанд 359 эрэгтэй, 426 эмэгтэйг сонгож авсан байна. Нэгдүгээр шатны санал асуулгад оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн 91 настай Г.Даваа гуай байсан бол хоёр дахь шатанд сонгогдсон хүмүүсийн хамгийн ахмад нь 85 настай Сонгинохайрхан дүүргийн харьяат Д.Долгорсүрэн гэх эмэгтэй байсан аж. Хоёр шатны санал асуулгын хамгийн залуу хүмүүс нь 18 настай бол хоёр дахь шатанд 18 настай дөрвөн оролцогч оролцож байгаа сонирхолтой тоон мэдээг зохион байгуулагчид өглөө. Мөн огт боловсролгүй 19 иргэн түүврийн аргаар сонгогджээ. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ Зөвлөлдөх санал асуулгад оролцож буй 700 гаруй иргэнийг 15 хүнтэй 49 бүлэгт хувааж, үндсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хуралдааны эхний өдөр “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ сэдвийн хүрээнд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, томилох, чөлөөлөх эрх мэдэлтэй байх, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаар тогтоох, Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоох буюу яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед шинжээчид иргэдийн асуултад хариулт өгөв. Нэгдүгээр сэдвийн шинжээчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, доктор Ч.Энхболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар оролцлоо. Иргэд шинжээчдээс Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх нь ямар эерэг талтай, нөгөө талаар эрх мэдлийн давуу байдал сөрөг үр дагавар учруулах эсэхийг тодрууллаа. Энэ асуултад УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бие даан бүрдүүлбэл хариуцлага нь сайжирдаг. Учир бүх хариуцлага өөрийн толгой дээр байгаа учраас Засгийн газрын гишүүнээр мэргэжлийн хүнийг томилно” гэсэн хариулт өглөө. Харин яамдын тоог Үндсэн хуульд тусгах талаар шинжээчид “ийм өөрчлөлтийг хийвэл сонгуулийн дараа яамдыг нэгтгэх, татан буулгах асуудал гарахгүй, улмаар бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг бужигнуулж, төрийн албан хаагчдыг олноор нь халж, солих үзэгдлийг хаахад ач холбогдолтой” гэсэн тайлбар өглөө. Нэгдүгээр сэдвийн дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой болгох, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн хоёр, дөрөвдүгээр сэдвээр танилцуулга хийж, улмаар 49 хэсэг эдгээр сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаар сонгодог болох, ард түмнээс бус өргөтгөсөн хуралдаанаар сонгодог болох. Нөгөө талаар нэг удаа сонгогдохыг зөвхөн нэг удаа хэмээн өөрчлөх. Өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын гишүүдээс гадна аймаг, нийслэл, хотын ИТХ-ын нийт гишүүд орно хэмээжээ. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах тухай заалтыг хэлэлцэв. Иргэд ард түмний эрх мэдлийг булааж байна хэмээн эсэргүүцэж харин ч Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай санал гаргаж байлаа. Харин ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хэлэлцүүлсэн дөрөвдүгээр хэсэгт Үндсэн хуульд баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох асуудлыг тусгах юм. Дээрх сэдвийн хүрээнд мөн л эерэг, сөрөг шүүмжлэл өрнөснөөр энэ өдрийн хэлэлцүүлэг өндөрлөв. Их, бага танхимтай байх нь зөв, буруу Зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө буюу өчигдөр Төрийн ордны Их танхимд үргэлжилж үлдсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн гуравдах сэдэв нь “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” тухай. Энэ сэдвийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан. Гурав дахь сэдвийн хүрээнд, төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох, Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх болон төрийн алба улс төрөөс ангид байна гэж өөрчилжээ. Түүнчлэн, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалтыг Үндсэн хуульд нэмж оруулахаар болжээ. Харин Ж.Батзандан гишүүний танилцуулсан тавдугаар сэдэв нь “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” тухай байсан юм. Энэ хүрээнд Үндсэн хуульд Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн гурван саналыг тусгажээ. Энэ өдөр хэлэлцсэн гурван сэдвийн хамгийн сонирхолтой нь дээд, доод танхимтай болох тухай асуудал байв. Ж.Мөнхбат дарга энэ сэдвийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр танилцуулга хийлээ. Манайх шиг улс төрийн тогтолцоотой 45 улс орон байдгаас 15 хоёр танхимтай парламент бүрдүүлжээ. Харин парламентын хоёр танхимыг бүрдүүлэхдээ дээд танхимыг томилгоо, сонгууль, томилгоо болон сонгуулийн хосолмол хэлбэрээр бүрдүүлдэг байх, харин доод танхимыг ард түмний төлөөлөл болж, бүх нийтийн чөлөөтэй, шууд сонгуулиар бүрддэг байхаар санал боловсруулсан аж. Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ санал тусвал Улсын бага хурлын гишүүнийг 51, Ардын их хурлыг 501 төлөөлөгчтэй байхаар зохицуулалт хийх гэнэ. Энэ сэдвийн хүрээнд танхимд чамгүй халуухан маргаан өрнөв. Тухайлбал, “Монгол Улсын гавьяат хуульч, Академич Ж.Амарсанаа хоёр танхимтай болно гэвэл Үндсэн хуулийн 70 зүйл, 99 хэсгийн 50 гаруй зүйл нь өөрчлөгдөнө. Шинэ Үндсэн хууль батлагдахад хүрнэ. Өмнө нь дөрвөн удаа хэлэлцүүлэхэд нэг танхимтай байна гээд тогтчихсон. Амьдралын 20 гаруй жил явж ирсэн хэвшлийг одоо өөрчилнө гэвэл боломжгүй. Яагаад ийм асуудал ороод ирчихсэн нь сонин байна” хэмээн бухимдав. “Эцэг” хуулийн өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болон иргэд, мөн Ардын их хурлын депутатууд, парламентад суудалтай болон суудалгүй намын дарга, УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе. Ц.Сарантуяа: Хэлэлцүүлэг хийгээд л Үндсэн хуулийг өөрчлөх юм биш Гэрэл зургийг mpa.mn /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан/ -Иргэдийн оролцоог хангахын хувьд өргөн боломж олгосон юм байна гэж харлаа. Энд нийгмийн бүх давхаргын төлөөлөл иржээ. Харагдахуйц хөгжлийн бэрхшээлтэй, дөнгөж хүүхэд төрүүлээд удаагүй бүсгүйчүүд, бичиг үсэг сайн мэдэхгүй иргэд, оюутнууд, малчид байна. Тиймээс оролцоог сайн хангаж чадсан гэж хэлэхээр байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хүмүүст нэг хэсэгт орсон бусад хүмүүс нь хэлж өгч, тусалж байна. УИХ-ын Тамгын газар зохион байгуулалтыг нарийн хийж байна. Бүх ажил хөтөлбөрт заасан цаг, хугацааны дарааллаар явагдаж буй учир хоёр өдрийн дотор төлөвлөсөн бүх ажил бүрэн дуусах бололцоотой нь харагдлаа. Нэгдсэн тайланг санал асуулгын үр дүнд тулгуурлан боловсруулаад, УИХ-аас тогтоосон хугацаа буюу тавдугаар сарын 06 гэхэд зөвлөмж гаргаж, УИХ-д өргөн барина. Зөвлөмжийг үндэслээд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад явах учиртай. Энэ бүхний үр дүнг Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл түүвэр аргаар хийсэн судалгааны үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах боломжтой М.Оюунчимэг: УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хаших хэрэггүй Гэрэл зургийг mpa.mn /УИХ-ын гишүүн/ -Энэхүү санал асуулгад иргэдийн идэвх үнэхээр их байна. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалтыг давхар хаших ёсгүй. УИХ-ын гишүүн хууль тогтоох, сонгогчидтой уулзах, хууль нь хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавих ажилтай байдаг. Харин Засгийн газрын гишүүн бүхэл бүтэн яам удирдаад явдаг тул ажил цалгардах сөрөг тал байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших хэрэггүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Энэ бол иргэдийн санал бодлын нэг хэсэг нь юм. Зарим хүмүүс Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнг эцсийн үр дүн гэж хараад байна. Гэтэл энэ бол шат дараатай явах арга хэмжээнүүдийн эхний хэсэг юм. Өнөөдөр оролцсон иргэн бүрээс тусгайлан санал авна. Ингээд санал авах, баримт бичгийг хураах зэрэг ажиллагааг бүгдийг нь баримтжуулж, камерын бичлэг хийнэ. Хэрэв дараа нь ямар нэгэн маргаантай асуудал гарч ирэх юм бол камерын бичлэгээ баримт болгон ашиглах юм. Бүхий л үйл явц ил тод шударга явж байгаа. Н.Жанцанноров: Би түүврийн аргад итгэсэн /Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн/ -МАН, АН хоёр ойролцоо суудал авсан үедээ Үндсэн хуулийн өөрчлөлт хийчих байх гээд найддаг. Гэтэл яаж ч чадахгүй, хоорондоо тохиролцож чадахгүй байсаар өдийг хүрлээ. Уг нь тэгсэн бол биесээ хардаж, тэрний энэний эрх ашгийн төлөө гэж хардахгүй байх байсан. Одоо нэг нам нь олон суудалтай үедээ хийе гээд оролдоод эхэллээ. Тэгэхээр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө өөрчлөлт оруулчихна гээд хардах юм. Үндсэн хууль манай улсын хөгжлийг ямар нэг хэмжээгээр урагшлуулахад тохирох, тохирохгүй зүйл байгаа бол өөрчлөлт хийхээс аргагүй. Тохирох, тохирохгүй зүйл байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс нь хайгаад дууссан. Үүнийг ингэж өөрчилбөл болох нь, хэрвээ үүнийг тэгвэл тэгэх нь ээ гээд яах вэ гэдэг асуудалтай тулгараад үүнийгээ асууя гэсэн. Асуух хууль гаргасан. Үүндээ иргэдээ түүврийн аргаар оролцуулж байна. Би түүврийн аргад нь итгэсэн. Аль нэг намын нөхөр орж ирээд дарга, даамлынхаа заавраар ингэж хэлнэ, тэгж хэлэхгүй гэсэн зүйл алга. Боловсролтой, боловсролгүй бүх иргэдийг оролцуулж байгаад харин ч олзуурхсан. Хэдхэн намын дарга нар суугаад Үндсэн хуулиа өөрчлөх гээгүй байна шүү дээ.
https://ikon.mn/n/zyb
zyc
Трамп Дутертэг Вашингтонд урьжээ
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 08:53:00
Утсаар нөхөрсөг яриа хийх үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэг Вашингтонд урьсан талаар Цагаан ордон өчигдөр мэдээлжээ. Ерөнхийлөгч нар Филиппинд явуулж байгаа Дутертэгийн хар тамхины эсрэг тэмцэл, мөн хоёр орны холбоотны харилцааны талаар ярилцсан байна. Тэд бас Хойд Солонгосын асуудлаар ярилцсан тухай Цагаан ордон мэдээлжээ. Хоёул өнгөрсөн жил ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп, Дутертэ нарын яриа “тун найрсаг уур амьсгалтай” болсон гэнэ. АНУ-ын өмнөх засаг захиргааны үед Америк-Филиппиний харилцаа нэлээд муудаад байсан юм. Урт хугацааны турш Америкийн холбоотон байсан Филиппинийг Хятадад алдахад ойрхон байсан гэхэд болно. Обамагийн засаг захиргаа Филиппиний хүний эрхийн байдлыг байнга шүүмжилж байсан бол Дутертэ өмнө нь Филиппиний колоничлогч байсан АНУ-ыг байнга элдвээр хэлж, Барак Обамаг бүдүүлэг үгээр доромжилж байв. Тэгвэл Трамп Дутертэтэй утсаар ярихдаа их тааламжтай байж, ирэх арваннэгдүгээр сард Филиппинд болох АНУ-Асеан, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо амлажээ. Родриго Дутертэ улс орондоо хар тамхины эсрэг цуст дайн явуулж, 2,724 хүнийг хөнөөгөөд байгаа. Хүний эрхийн тэмцэгчид үүнийг шүүхээс гадуур аллага гэж буруутгаж байгаа бол Филиппиний эрх баригчид цагдаа нар өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэж тайлбарладаг. Үүнээс гадна олон мянган хүн тодорхойгүй шалтгаанаар амиа алдаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт Филиппиний нэгэн хуульч Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ерөнхийлөгч Дутертэг өгч, 8,000 орчим хүний амийг хөнөөх шийдвэр гаргасан гэж буруутгасан юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Филиппинийг гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэнэ гэж амласан Дутертэ хар тамхины наймаа эрхлэгчид, хэрэглэгчдийн эсрэг ажиллагаа явуулаад бараг жил болох гэж байна. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/zyc
zyd
Доналд Трамп өөрийгөө АНУ-ын түүхэн дэх хамгийн амжилттай Ерөнхийлөгч хэмээв
Б.Даваахүү
05/01/2017 09:02:00
АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулж, энэ оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсөн билээ. Тэрбээр конгрессын ордны өмнө библийн судар дээр зүүн гараа тавьж, баруун гараа өргөн “Доналд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай” хэмээж, хүчирхэг гүрний 45 дахь Ерөнхийлөгч болсноос хойших 100 дахь өдөр нь энэ сарын 29-нд тохиолоо. Д.Трамп 100 дахь өдрөөрөө Пенсильвани мужийн Гаррисбергт илтгэл тавьж, Ерөнхийлөгч болсноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг танилцуулсан байна. Тэрбээр “АНУ-ыг дахин агуу гүрэн болгох тэмцэл эхэлж байна” хэмээн энэ үеэр дурдсаны зэрэгцээ “Цаашдаа ч АНУ нэгдүгээрт байх болно” гэдгийг онцолжээ. Гэвч, тангараг өргөснөөс хойш улс төрийн аливаа бодлого, амлалтуудынх нь ердөө 20 орчим хувь нь л биеллээ олсон гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлд гарсан байв. Гэсэн ч, энэ бүгдийг үл харгалзан тэрбээр өөрийгөө АНУ-ын түүхэн дэх хамгийн амжилттай ажилласан Ерөнхийлөгч хэмээн тодорхойллоо. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг ялж дэлхий нийтийн гайхшируулснаас хойш олон нийтийн анхааралд байх болсон Д.Трамп юун түрүүнд өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг цуцлах зарлигийг үзэглэсэн байдаг. Гэвч түүний намынхан энэ асуудалд зөвшилцөлд хүрч чадаагүй. Энэ мэтээр түүний дэвшүүлсэн чухал бодлогууд конгресст хүрмэгцээ улс төрийн том хана мөргөн царцаж байлаа. Түүний хувьд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр ажилдаа орсон эхнийхээ өдрөөс л эрүүл мэндийн шинэчлэлийг цуцална гэж мэдэгдэж байв. Гэвч “Obamacare”-ийн оронд бүгд найрамдахчуудын санал болгосон төслийн эхний оролдлого шууд л нуран унаж, гуравдугаар сарын сүүлчээр буюу Трампын ажлын 64 дэх өдөр Трамп ухрахаас өөр аргагүй болсон. Дараагийнх нь хана. Түүний сонгуулийн үеэр дэвшүүлсэн гол амлалтын нэг болох АНУ, Мексикийн хилд асар том хана барих бүтээн байгуулалтын ажлын төсөв холбооны төсвөөс хасагдсан. Үүгээр зогсохгүй 100 хоногтоо үр дүнг танилцуулна гэж амласан татварын шинэчлэлийн бодлого нь төсвийн алдагдлыг тэлнэ гэх шүүмжлэлд өртсөн юм. Мөн Барак Обамагийн засаглалын үед эхлүүлсэн газрын тос, байгалийн хий олборлолтын журмыг цуцлах тухай зарлигийг үзэглэж байв. Ерөнхийдөө түүний үзэглэсэн шийдвэрээс хамгийн анхаарал татсан нь лалын шашинт орны иргэдийг хил нэвтрүүлэхийг хориглох зарлиг байв. Харин уг зарлигт шүүх хориг тавьсан билээ. Энэ мэтээр түүний дэвшүүлсэн амлалт, бодлогын ердөө 20 орчим хувь нь л биелчхээд байхад Ерөнхийлөгч Доналд Трамп “Миний бүрдүүлсэн кабинет эхний 100 хоногтоо л АНУ-ын түүхэнд байгаагүй том амжилт гаргасан” гэж магтжээ. Дашрамд дурдахад, түүний эхний 100 хоногийг ард иргэд хэрхэн дүгнэж буй талаарх санал асуулгыг “ABC News” телевиз “Washington Post” сонинтой хамтран явуулсан байдаг. Улмаар судалгаанд оролцогсдын 42 хувь нь түүнийг сайн ажилласан гэж үнэлсэн бол 56 хувь нь амлалтаа биелүүлээгүй гэж үзжээ. Энэ нь 34 дэх Ерөнхийлөгч Дуэйт Эйзенхауэрийн үеэс хойших 65 жилийн дотор хамгийн тааруу чансаа болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Харин ажиллагааг нь дэмжигчид 40 хувьтай байв.
https://ikon.mn/n/zyd
zye
Монголын дээд боловсролыг дэлхийн энд хүргэсэн Отгонтэнгэрийнхэн
СУРТАЛЧИЛГАА
05/01/2017 09:08:00
Монголын дээд боловсролын салбарыг дэлхийн энд хүргэсэн Отгонтэнгэр Их сургууль, МУИС, МБДС-ийн оюутнууд, эрдэмтэн багш нартаа баярлалаа гэж өнгөрсөн 12 дугаар сард БСШУС-ын сайд Ж.Батсуурь цом гардуулах ёслолын ажиллагаан дээр онцлон хэлсэн юм. Энэ бол Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан "Business Simulation" тэмцээний дэд аварга болон гурав, дөрөвдүгээр байранд шалгарсан багуудад батламж, цом гардуулах ёслолын ажиллагаанд сайдын онцлон хэлсэн үг. Дэлхийн арав гаруй их дээд сургуулийн эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд “Бизнес загварчлал”-ын чиглэлээр бүтэн сарын хугацаанд найман үеийн турш өрсөлдөж эцсийн дүн гарахад Отгонтэнгэр Их сургуулийн баг дэд аварга болсон билээ. 0,33 оноогоор Дубайн охидын их сургуулийн баг тэргүүлж, харин дэд аварга болсон ОТИС, гуравдугаар байранд МУИС, тусгай байр МБДС-ийн багийн гишүүдэд Финляндын CESIM байгууллагаас ирүүлсэн цом, батламжийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өөрийн биеэр хүндэтгэн гардуулсан юм. Тэрээр энэ ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ цаашид Монголын оюутнуудыг дэлхийн тэмцээнүүдэд бэлдэх хэрэгтэйг ч бас онцолсон. Тиймээс ОТИС нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Финляндын CESIM байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авч Монголын Их Дээд сургуулиудын дунд анх удаа “Бизнес загварчлал”-ын тэмцээнийг 25 хоногийн турш зохион байгуулж дууслаа. Монголын шилдэг их дээд сургуулиуд оролцох хүсэлт ирүүлснээр МУИС, СЭЗИС, ХААИС, ОТИС, МБДС-ийн найман баг АНУ, ЕВРОП, АЗИ-ийн гар утасны технологийн глобал зах зээлийг бүхэлд нь хамран богино хугацаанд оновчтой шийдвэр гарган ширүүн өрсөлдсөн. Тэд энэ төрлийн тэмцээний анхны үндэсний ялагч болох хүсэл тэмүүллээс илүү бие биенээсээ суралцах, олон улсын бизнесийн зах зээлд олон төрлийн шинжилгээ дүгнэлт хийх, аливаа байгууллагын марктингийг хэдэн сар жилээр төлөвлөж алсыг харж сурч байгаадаа баяртай байлаа. 8-р үеийн тоглолт дуусаад ганцхан секундын дараа Финляндын CESIM байгууллагын албан ёсны программ эцсийн дүнг шууд зарладагаараа алдартай. Учир нь ганхан секундын дотор луйвар булхай орох ямар ч боломжгүй. Тэгээд ч багууд шүүлтийн системийг өөрсдөө харан сууж байдаг аж. Ингээд 8-р үеийн дүн гарахад ОТИС-I баг үндэсний ялагчид болсон юм. Тэмцээний дэд аваргаар ОТИС-II баг, гуравдугаар байранд СЭЗИС-I баг тус тус шалгарлаа. Угаас байраас илүү туршлага, дадлага чухал байсан оюутнууд бие биедээ чин сэтгэлээсээ баяр хүргэж байгааг харахад өрсөлдөгч гэхээсээ хамтрагч байсан уу гэлтэй. Тэргүүн байр эзэлсэн ОТИС-1 баг урьд нь Дубайн тэмцээнд оролцсон харьцангүй туршлагатай хэдий ч тэмцээний явцад хүчтэй багуудын ширүүн өрсөлдөөн дунд олон хүнд үеүүдийг давсан. Харин ОТИС-2 баг анх удаа орж байгаа учраас эхний үедээ тактикаа боловсруулах, үнийн өрсөлдөөнд ямар шийдвэр гаргах зэрэг олон хүнд нөхцөлд орж байжээ. Гэвч явцын дундаас нэг хүн шиг ажиллаж, бусдыгаа мэдрэх чадвар өссөнөөр ийнхүү үндэсний дэд аваргууд болсон юм. Улсын хийгээд хувийн топ их сургуулиудын эдийн засгийн чиглэлээр суралцагч оюутнуудын дунд анх удаа зохион байгуулсан “Бизнес загварчлал”-ын үндэсний аваргууд ийнхүү Отгонтэнгэр Их сургуулиас тодорчээ. Тэдэнд ОТИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, оюутнууд баяр хүргэж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. Монголынхоо боловсролын салбарын үнэ цэнийг дэлхийд таниулсан тэдэнд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэн ирэх жил болох олон улсын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө. Англи хэл дээр, онлайнаар найман үеийн турш өрсөлддөг энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаа ОТИС-ийн удирдлагууд хэлсэн юм. Ийнхүү Монголын оюутнууд дэлхийн энд өрсөлдөх чадвартайгаа харууллаа.
https://ikon.mn/n/zye
zyf
ВИДЕО: Хойд Солонгосын нийслэлээр үзэл сурталгүй аялсан нь
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 09:12:00
Өнгөрсөн сарын 15-нд Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ой тохиож, гадаадын олон сэтгүүлч, сурвалжлагч нар Пёньян хотод цугласан билээ. Аюулгүй байдлын шалтгаанаар зураг, дурс буулгахыг хориглодог тус улсад Финландын төрийн мэдээллийн сувгийн сурвалжлагч Мика Макелайнен машины салхины шилэнд байрлуулсан камераар Пёньян хотын төв хэсгийг буулгажээ. Нууцлаг, хаалттай орны тухай ийм үзэл суртлын бус дүрс бичлэг маш ховор олддог юм. Хойд Солонгост гар утас, интернэтийн сүлжээ хаалттай байдаг гэдэг. Мөн дөрөвдүгээр сарын 25-нд Хойд Солонгосын Ардын Армийн 85 жилийн ойгоор зохион байгуулсан цэргийн сургуулилалтын бичлэгийг хүргэж байна. Энэ сургуулилалтын үеэр 300 орчим хүнд их буугаар зэрэг гал нээж үзүүлсэн ба удирдагч Ким Жон Ун өөрөө гардан удирдсан гэдэг юм. Tensions Rise: US, S. Korea kick off naval war games; N. Korean Leader Kim inspects live fire drills https://t.co/e5Tk62WYQx pic.twitter.com/aTlxVnbTSy — RT (@RT_com) April 30, 2017 Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/zyf
zyg
“Оффшор бүсэд данстай 20 төрийн албан хаагч байгаа”
Б.Тогтох, Монголын мэдээ
05/01/2017 09:48:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдааны сэдэв Зөрчлийн тухай хуулийг онилж байлаа. Засгийн газраас оруулж ирсэн уг хуульд сэтгүүлч болон иргэн сошиал суваг болон хэвлэл мэдээллээр дамжуулан бусдыг гүтгэсэн тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгох тухай асуудал маргаан дагуулав. Мөн танхай, хулгай зэргийг зөрчилд тооцохдоо шаардлагатай гэвэл баривчлах тухай заалт оруулсан нь хоёр намын дунд маргааны сэдэв болж, УИХ дахь АН-ын бүлэг хуралдааныг хаяж гарах шалтгаан болсон юм. Пүрэв гарагт хуралдсан чуулганы хуралдаан үдээс хойш чамгүй маргаан мэтгэлцээн дунд өрнөлөө. Улмаар Зөрчлийн хууль биш жижиг Эрүүгийн хууль боллоо гэх саналыг Ардчилсан намын бүлгээс тавьж, хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан ч УИХ-ын дарга хүлээж аваагүй. Ингэснээр уг хуультай холбоотой зарчмын зөрүүтэй санал хураалт үргэлжилж, зарим зүйл заалтыг унагав. Сэтгүүлч болон олон нийтийн сошиал сувгаар хүн гүтгэсэн гэж үзвэл 10-100 сая төгрөгөөр торгох Ц.Гарамжав гишүүний санал унаж, “гүтгэх” зүйл заалт Эрүүгийн хуульдаа үлдэхээр болжээ. Улмаар хуралдаан завсарлах цаг болсон учраас УИХ-ын дарга хэлэлцүүлгийг баасан гарагт үргэлжлүүлэхээр хойшлуулсан юм. Тэгвэл Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж 85 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. АН-ын бүлэг хуулийг эсэргүүцэн хуралдааныг орхин гарсан ч МАН дангаар ирцээ бүрдүүлэн хуулийг төслийг хэлэлцэн баталлаа. Тухайлбал, оршин суугчийн зөвшөөрөлгүй гэрэл зураг авсан, бичлэг хийсэн бол хувь хүнийг 200 нэгжээр торгох, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан бол албадан сургалтад хамруулахаас гадна 7-30 хоног баривчлах, Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэснийг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгээс төсөлд эмэгтэйчүүдийн эмч үр хөндөх үйл ажиллагааг эмнэлгийн бус нөхцөлд хийвэл тусгай зөвшөөрлийг цуцлах, 500 нэгжээр торгох, харин тусгай зөвшөөрөлгүй мэргэжлийн бус хүн үр хөндсөн бол 700 нэгжээр торгоно гэсэн заалтыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн, санаатай хүнд гэмт хэргийг нуун далдалсан хүнийг 750 нэгжээр торгох заалтыг ажлын хэсэг татаж авлаа. Дээрх саналуудыг хэлэлцэж, улмаар хуулийн төслийг МАН дангаараа хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Д.Эрдэнэбат: Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нарын мэдээллийг ил болгооч Энэ өдрийн хуралдааны дараагийн хэлэлцэх асуудал нь УИХ-ын гишүүний асуулгын хариу байв. тодруулбал, УИХ- ын гишүүн М.Оюунчимэгээс “Монгол Улсаас оффшорт нэр холбогдоод буй төрийн албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа албан тушаалтнууд оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс эзэмших, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, орлогоо нуун далдлах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэргээр 17 тэрбум ам.долларын хууль бус үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй талаарх мэдээлэл бодит эсэх, энэ талаар холбогдох хууль, хүчний байгууллагууд хянаж шалгаж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. С.Бямбацогт сайд М.Оюунчимэг гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, асуулгад дурдсан 17 тэрбум ам.доллартай асуудлаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл ирээгүй бөгөөд албан ёсоор бүртгэгдсэн болон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тохиолдол байхгүй гэдгийг онцолж байлаа. 2011-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах" 27 гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулснаас дараах эрүүгийн хоёр хэрэг нь оффшор бүстэй холбоотой байжээ. Үүнд, “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд, Монгол Улсын иргэн Б нарын гэмт хэрэг болно гэдгийг дурдлаа. Мөн шинэчлэн батлагдсан хууль ёсоор оффшор бүсэд данстай бол түүнийгээ хаалгах, эс бөгөөс төрийн албанд ажиллах эрхээ хасуулж, хуулиар хариуцлага хүлээнэ гэдгийг салбарын сайд онцолсон юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Д.Ганболд нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Оффшор бүсэд манайхны 17 тэрбум ам.доллар бий гэж яригдаад байгаа. Энэ нь Монголын хэмжээнд хэт их тоо юм шиг сонсогдоод байна. Энэ асуултад хариулт өгөөч” хэмээлээ. Гишүүний асуултад АТГ-ын дарга Х.Энхжаргал "Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа гэж одоогоор тогтоогдсон. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа. Тэднээс байцаалт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 29 хүний тухайд оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн. “17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна" гэсэн мэдээлэл цацагдан, иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж, Авлигатай тэмцэх газарт гомдол, саналаа илэрхийлсэн. Үүний мөрөөр Авлигатай тэмцэх газар өөрсдийн хүч, нөөц бололцоонд суурилж эрэн сурвалжилсан. Энэ мэдээлэл үнэн, худал эсэх нь батлагддаггүй. Оффшор бүс гэж татвар маш бөгөөд огт татваргүй, нууцлал маш өндөр, төрийн хүнд сурталгүй, үйлчилгээ шуурхай гэсэн шаардлагыг хангасан бүсийг хэлдэг. Тиймээс энэ бүсээс мэдээлэл авах ямар ч боломжгүй. Харин “Panama Papers”-ийнхэн 11.7 сая мэдээллийг хакердаж, олон нийтэд илчилсэн. Авлигатай тэмцэх газар нь 20 гаруй улстай эрх зүйн туслалцаа авахаар хамтран ажилладаг. Гэхдээ нэг улсад хандан бичиг илгээснийхээ дараа ойр, ойрхон сануулахгүй бол хариу ирэхгүй зургаан сар, нэг жил хүртэл хариу ирдэггүй. “Хөөцөлдье”, “эргээд хариу хэлье” гэдгээс цааш хэтэрдэггүй. Авлигатай тэмцэх газарт гадаад харилцааны төсөв байдаггүй. Олон улсын хурал, чуулганд оролцооч, зардлыг нь даая гэсэн тохиолдолд оролцохоос өөрөөр хэтэрдэггүй. Хэрэв оффшор бүсэд данс эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглоё гэж байгаа бол Авлигатай тэмцэх газрын гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу” гэсэн хариулт өгсөн юм. Мөн УИХ дахь АН- ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн албан хаагчид дунд 20 хүн оффшортой байна гэлээ. Үүнийг яагаад ил болгодоггүй юм бэ? Ганцхан С.Баярцогт руу оффшор гээд дайраад байсан биз дээ. Сү.Батболдын ах, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нартай холбоотой оффшорын асуудлыг ярих хэрэгтэй шүү дээ" гэв. Ерөнхий сайдад тавьсан асуулгын талаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Гадаадын оффшор данс гэхээсээ бонд, концесс гээд дотооддоо нуун дарагдуулсан байж болзошгүй 7.4 их наяд төгрөгийн асуудлыг шалгах цаг болжээ. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтраад Татварын болон Ил тод байдлын тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж, ирэхийг хүсэж байна. УИХ ч холбогдох хууль, тогтоомжийг хэлэлцэж, эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай” хэмээлээ.
https://ikon.mn/n/zyg
zyh
Намуудын Их, Бага хурлын тов гарчээ
Монголын мэдээ
05/01/2017 10:22:00
Гэрэл зургийг mpa.mn Тун удахгүй монголчууд бид Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгоно. Тэр ч утгаараа энэ сард парламентад суудалтай улс төрийн намууд ээлжит Их, Бага хурал болон Бага чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах учиртай. Сонгуулийн тухай хууль ёсоор маргаашаас эхлэн нэр дэвшигчийг бүртгэж эхэлдэг. Тэгвэл Ардын намынхан энэ сарын 3-нд Бага хурлынхаа товыг зарлажээ. Бага хурлаас өмнө намын Удирдах зөвлөлөөр нэр дэвшигчээ батламжилж, улмаар Бага хурлын гишүүддээ танилцуулах учиртай. Энэ намаас одоогоор Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнэ нарын нэр дуулдаж буй. Тэгвэл Ардчилсан намын Их хурал мөн л энэ сарын 6-нд болох бөгөөд үүний өмнө ирэх лхагва гарагт намын гишүүдийнхээ дунд санал хураалт явуулж нэр дэвшихээр горилж мэдэгдэл хийсэн долоон горилогчдоос нэгийг нь тодруулах учиртай. Улмаар хамгийн өндөр санал авсан нэг хүнийг Их хуралд танилцуулж, нууц санал хураалтаар баталгаажуулах юм байна. Ардчилсан намаас одоогоор Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Лу.Болд, Х.Баттулга, Р.Амаржаргал, Бүгд найрамдах намын дарга асан Б.Жаргалсайхан, нийтлэлч Ш.Батбаяр буюу Баабар нарын хүмүүс нэр дэвшихээ илэрхийлээд байна. Гуравдагч хүчин болох МАХН энэ удаагийн сонгуульд аль нэг намыг дэмжих үү эсвэл намаасаа хэн нэгнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхойлоогүй байгаа. Тус намын Бага чуулган мөн л тавдугаар сарын эхээр буюу хуулийн хугацаандаа болох бөгөөд Л.Эрдэнэчулуун, Ц.Шаравдорж гэсэн хоёр хүний нэр яригдаж байгаа билээ.
https://ikon.mn/n/zyh
zyi
Ч.Амартүвшин: Нүүдэлчдийн түүхээс хот төлөвлөлтийг харж болно
Б.Энхзаяа
05/01/2017 10:04:00
Салбар бүрийн асуудал, хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцдаг “Leaderships forum” булан энэ удаа археологийн салбарыг онцоллоо. Зуун, зуунаар амьдарсан хүн төрөлхтний түүхийг ирээдүй хойчид нь “мэдээлдэг” шинжлэх ухааны чухал салбарын нэг бол археологи. Археологийн шинжлэх ухааны үр шимээр олж мэдсэн түүхэн мэдээллээ хэрхэн баяжуулж, олон улсад хэрхэн таниулах вэ, яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Энэ тухай сонирхолтой ярилцлагын зочин бол Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүйн авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин. ТӨВ АЗИЙН ӨНДӨРЛӨГТ ӨВӨРМӨЦ АРД ТҮМЭН АМЬДАРЧ БАЙНА... Дэлхий дээр археологийн шинжлэх ухаан маш эртний түүхтэй. Вавилоноос эхлээд эртний хаадууд өмнөх хаадынхаа амьдралын хэв маягийг мэдье, харъя гэсэн санаа­гаар өмнөх түүх рүүгээ өн­гий­сөн судалгааг эхлүүлсэн. Манай археологийн шинжлэх ухаан ч тэр зарч­маар явсан. XVIII зуунд гаднын жуулчид Түвд рүү, Хятад руу явах замдаа Монголын нутаг дэвсгэрээр хөндлөн гулд явж археологийн дурсгалуудтай танилцсан бай­даг. Монголын нутаг дэвсгэр дээрх археологийн дурсгалуудын талаар тайлан, мэдээг өөрийн орондоо илгээж байсан. Түүндээ Төв Азийн өндөрлөгт өвөрмөц ард түмэн амьдарч байна. Тэр хүмүүсийн өмнөх түүх маш гайхамшигтай, Чингис хаан, Хүннү гүрэнтэй холбоотой гэсэн мэдээл­лийг анх дэлхийд гаргасан. Монголчууд өөрсдөө газар доор булаатай, эсвэл газар дээр сүндэрлэж бай­гаа хот, балгад хөшөө дурсгалыг судлан шинжлэх ажил 1920-оод оноос эхэлсэн. Мэдээж ту­хайн үед манай улсад мэр­гэж­лийн боловсон хүчин гэж байсангүй. Эхний үед гадны судлаачид голлох үүрэг гүйцэтгэж байсан. Голдуу Оросын судлаачид ажиллана. Тэд алдарт Ноён уулын малтлага, судалгааг хийж Монгол археологийн анхны томоохон судалгааг дэлхийд гаргаж шуугиан тарьсан. Мөн Их Монгол Улсын нийслэл Хар хорин хотын малтлага судалгааны ажил, Түрэгийн хаант улс зэрэг Монголын түүхийн хамгийн онцлог, гол үеүд дээр нь гаднын судлаачид ажилласан байдаг. Энэ нь өнөөдрийн Монгол Улсыг агуу, баялаг түүхтэй гэдгийг дэлхийд харуулсан. Ингэснээр монгол үндэсний археологичдыг бий бол­гоход том түлхэц болсон. МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРХЕОЛОГИЧИД ХӨДӨӨГИЙН ПЭРЛЭЭГЭЭС УЛБААТАЙ Монголын ууган археологич, археологичдын эцэг гэгддэг Хөдөө­гийн Пэрлээ өөрийн орны хэвлий дор байгаа эртний булш бунхнаа судлах, түүх соёлынхоо дурсгалыг малтан шинжлэх ажлыг 1940-өөд оноос эхлүүлсэн. Энэ хүн үнэхээр сүүн замтай, буянтай хүн байлаа. Түүний мөрөөр олон археологич гарч ирсэн. Хүннүгийн чиглэлээр судалгаа хийсэн Ц.Доржсүрэн, Түрэгийн үеийн судалгаан дээр ажилласан Н.Сэр-Оджав, чулуун зэвсгийн үеийг судалсан Д.Дорж, хүрэл зэвсгийн үеийг Д.Наваан гэж том археологич нарыг Х.Пэрлээ гуайн дараа үеэс нэрлэж болно. Ингээд Монголын археологийн судалгаа илүү их нарийсаж эхэлсэн хэрэг. Хот балгад, хөшөө дурсгал, зарим нь бүр чулуун зэвсэг буюу балар эртний судалгаа руу анхаарч эхэлснээр манай судалгаа тэлсээр байсан. Энэ мөрөөр үе, үеийн мундаг археологичид төрөн гарсан. Археологи бол шавь сургалтаар явдаг нь бусад шинжлэх ухааны салбараас илүү онцлог, үр дүнтэй. Судалгааны объект, лаборатори нь хээр байдаг. Тиймээс багш нь шавьдаа бүх эрдэм мэдлэг, судалгааны аргачлалаа зааж өгдөг багш, шавийн залгамж халааг бий болгодог өвөрмөц салбар. ЯЗГУУРТНЫ БУЛШНААС ЭНГИЙН АРД ТҮМНИЙХ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ Бид их өвөрмөц ард түмэн. Нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийг хоёуланг нь хослуулаад авч үлдсэн. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн өнөөдөр дэлхийд товойсон том эзэнт гүрнүүдийг яагаад байгуулах болов, тэдэнд юу илүү байгаад том эзэнт гүрнүүдийг байгуулж Евро-Азидаа төдийгүй дэлхийд гайхагдах болсныг судлахын тулд бид нүүдлэхүйг сайн ойлгох хэрэгтэй. Сурвалжийн мэдээнд, эсвэл бидний малтан судалж байгаа зүйлс маань ихэнхдээ язгууртны түүхийн тухай өгүүлдэг. Хүн бүр мэднэ. Гол модны язгууртны булш, Таван­толгойн язгууртны монгол булш, Хар хорин буюу аваргын балгас гээд л. Энэ нь томоохон зонхилогч нарын орд харш өргөө зэргээр бүх олдвор язгууртны тухай. Сурвалжийн мэдээн дээр ч хоёр улсын зөрч­лийн асуудал хаад язгууртнуудын хооронд байдаг. Хүннүгийн язгууртны булшнаас үнэтэй цэнэтэй зүйлс олддог. Хүннүчүүд тэр чигээрээ Ромын эзэнт гүрэнтэй шууд холбогддог. Эсвэл Хятадтай холбоотой. Үнэхээр ганган тансаг зүйлс хэрэглэдэг байсан гэх ойлголт төрөхөөр байгаа. Гэтэл өнөөдрийн амьдралын хэв маяг дээр ургуулж бодвол тэр их том хаад язгууртан, нэр нөлөө бүхий хүмүүсийн босгосон түүхийн ард мэдээж энгийн ард түмэн байсан. Бидний хувцасны хэв маяг өөр байхад манай дээд түвшний хувцас хунар өөр байна шүү дээ. Үнэндээ ард түмэн буюу жинхэнэ жирийн иргэд яаж амьдарч байсныг судалж шинжлэх нь илүү сонирхолтой байгаа юм. Энгийн хүмүүс яаж нүүдэллэж байв, тэд ямар таваарын солилцоо хийдэг байв, тэдний хоорондын дайн тэмцэл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн жендерийн асуудал ямар байсан, хот айлын бүтэц ямар байсан зэргийг археологиор харах боломж их бий. ХҮННҮЧҮҮД ХОТ ДОТРОО ШАВЖ АМЬДРААГҮЙ Энэ нь бусад шинжлэх ухаан, өнөөгийн хөгжилд ямар хэрэг болох вэ гэвэл бид нүүдэллэх аж ахуйн тухай бодитоор харах боломж юм. Бидний судалгааны явцад нэг зүйл ажиглагддаг нь говьд амьдарч байсан хүмүүс хангайд амьдарч байсан, хангайд ч мөн говийн амьдралын хэв маягтай хүмүүс аж төрж байсан нь нотлогддог. Үүнээс үзэхэд эртний монголчууд маш хол зайтай нүүдэл хийдэг байсан. Магадгүй Алтайд очиж өвөлжөөд намрын хамгийн сайхан цагт говьдоо намарждаг амьдралын хэв маяг харагддаг. Гэтэл Манжийн үеэс манайхыг олон жижиг хошуу болгож хуваасан. Суурьшмал маяг руу шахсаар нүүдэлчдийн замыг багасгасаар одоо бүр малын бэлчээргүй болж байгаа. Отрын айлууд энд тэнд очиход том хэрүүл тэмцэл болдог. Үүнээс нүүдлэхүйн асуудал гарч байгаа юм. Өнөөдөр хот төлөвлөлт гэж их ярьж байгаа. Нүүдэлчдийн хувьд Хүннү гүрний үеэс хотын асуудал гарч эхэлдэг. Хан улстай Хүннү гүрэн эн зэрэгцэхүйц болж Азийн бүс нутагтаа томоохон өрсөлдөгч талууд болсон. Хан улс бол суурьшмал соёлын том төлөөлөл байсан. Хүннүчүүдийн хувьд нүүдлийн аж ахуйн хамгийн том бүтэц. Улс төрийн харилцаанаас болж хүннүчүүд эн зэрэгцэхүйц том гүрэн болохоо харуулахын тулд хот балгад барьж эхэлсэн. Гэхдээ тэндээ бүх хүмүүсээ оруулаад хот дотроо шавж амьдраагүй. Том дипломат харилцааны үед хотдоо зочдыг угтан авч болно. Хүннүгээс хойш ч ийм байдал ажиглагддаг. Киданы үед маш олон хот яригдаж байсан. Үнэндээ энэ хотууд бас л суурьшмал соёлоос ирсэн том зүйл. Шинжлэх ухаан бол эртний түүхээ судалж өнөөгийн үйл явцтай уялдуулдаг. Эртний түүх бол бүдүүлэг, тэр үед ийм ч юм байгаагүй гэлцдэг. Нүүдлийн мал аж ахуйгаас эхлээд зам харилцаа, сүм хийд барих нь хүртэл эртний нүүдэлчдээс улбаатай. Тэгэхээр өмнөх үеэ судалж байж хот төлөвлөлт, хөгжлийг бий болгож болно. Ер нь шинжлэх ухаан бүр улсын хөгжилд хэрэгтэй зүйлийг хийдэг. Археологи ч ийм байх боломжтой. УЛСЫН ХӨГЖЛИЙГ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, МУЗЕЙН БАЙГУУЛАМЖААР НЬ ТОДОРХОЙЛДОГ. ХАРИН МАНАЙХ... Олдвор хадгалах байр, музейн тухай үе, үеийн Засгийн газрын үед яригддаг. Бүр “Маргааш баригдчих нь дээ” гэж бодох үе хүртэл байсан. Энэ нь улс орны эдийн засаг, улс төртэй шууд холбоотой. Үнэндээ шинжлэх ухааны салбарыг хэзээ ч орхиж болохгүй. Аялал жуулчлалаа хөгжүүлмээр байна гэж их ярьдаг. Түүний тулд жорлон, замын тухай л ярьж байдаг. Гэхдээ хамгийн чухал нь жуулчид Монголыг яагаад зорьдог вэ гэвэл тэд хамгийн түрүүнд музей үзэх сонирхолтой байдаг. Гэтэл манайд музейн асуудал ямар байгаа билээ. Үндэсний археологийн музей барихаар олон жил ярьсан. Эдийн засаг сэргэлттэй байсан 2011, 2012 оны үед зураг төслийн тухай яригдаж, бүр ажлын хэсэг ч гарч байсан удаатай. Одоо бол таг чиг. Уг нь яаж ийгээд өр тавиад ч болов археологийн музей байгуулчихвал тун удалгүй зардлаа нөхөх боломжтой. Монголын археологийн түүхийг үзэхээр эртний судлал сонирхдог, археологи сонирхдог дэлхийн бүх хүмүүс зорьж ирнэ. Түүнээс бид мөнгөө хэд нугалаад л олчихно. Ер нь тухайн улсын хөгжлийг цэнгэлдэх хүрээлэн, музей барьж байгаагаар нь тодорхойлдог гэдэг. Цэнгэлдэх хүрээлэн, музей байгуулаад эхэлбэл энэ улс хөгжиж байна гэж олон улс хардаг. Тэгэхэд манайх одоо болтол музей бариагүй байгаа нь улс ядуу байгааг л харуулж байна. Дээр хэлснээр археологийн шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байна. Монгол өөрөө археологийн судалгаа хийх талбар, түүх, өв соёл нь бай­гаа учраас гаднынхан судалъя гэж орж ирсэн. Манай залуус хамтарч судлахын тулд дагалдагч баймааргүй, зэрэгцэн судлагч байх ёстой хэмээн үзэж Америк, Франц зэрэг олон улсад боловсрол эзэмшиж ирээд ажиллаж байна. Дэлхийн улсууд ч энэ тухайд анхаарч, Монголын археологийн хурал, цуглааныг өөр өөрийн улсдаа зохион байгуулах болсон. Нэг ёсондоо Монголын археологийн салбарын төлөө дэлхий санаа тавьж байна. Харин манайд санаа тавих, үүрэг хүлээх, шийдвэр гаргахаас эхлээд олон асуудал байна. Одоо би­дэнд тулгамдаж байгаа нэг том асуудал байгаа нь олдвороо хадгалах байр, сав. Музей барина гэж ярьсаар байгаад сан хөрмөг дэлбэрэх гэж байна. 1940 оноос хойших олдворууд Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна. 1990-2017 оны хүртэл археологийн хувьд том тэсрэлтийн үе. Хамгийн их малтлага хийж хамгийн их олдвор олсон үе. Ноён уулын гайхамшигт олдворууд, Баян-Өлгийн ширдэг, модон зүйлс гээд, хадны оршуулгын зүйлс гээд хэмжээлшгүй олдвор бий. Саванд хязгаар бий. Сав удахгүй дүүрнэ. Үүнд анхаараасай гэж хэлэх ч үнэндээ ичмээр юм. Музей барьж дийлэхгүй байгаа бол хадгалах сав хэрэгтэй байна. Улс орны амьдрал сайжирч музей байгуулах хүртэл олдвороо цэгцтэй хадгалъя. ГАЖУУДЛЫГ ЗАСАХ УХААНТАЙ ХҮМҮҮСИЙН ЦАГ ИРЭХ БАЙЛГҮЙ Энэ салбарт тулгамдаж буй дараагийн асуудал нь хуулийн хэрэгжилт. Соёлын өвийн тухай хууль сайн, жигд хэрэглэж чадвал муугүй хууль. Хууль батлагдсанаас хойш хэрэгжүүлж байгаа чухал заалт нь бол барилга, байшин барих тохиолдолд археологийн олдвор байгаа эсэхийг тодруулах ажил юм. Улаанбаатар хот өдөр тутам тэлж, байшин барилга маш ихээр нэмэгдэж байна. Улаанбаатарт сугалаагаар маш их газар олгосон. Түүнийг бид буруутгаагүй. Гол нь Соёлын өвийн тухай хуулийг хэрэгжүүлж тэдгээр байшин барилга барьж байгаа газар, иргэдэд олгож байгаа газарт археологийн олдвор байгаа эсэхийг мэдэх ямар ч боломжгүй. Гэтэл хаа хол Өмнөговийн Даланзадгадад барилга барихаар боллоо, археологийн олдвор байгаа эсэхийг тодруулъя гээд бидэнтэй холбогдож байна. Гэтэл улаанбаатарчууд таг дуугүй, барилгаа барьсаар л байна, газраа олгосоор л байна. Хуулийн хэрэгжилт, хуулийг сурталчлах асуудал ерөөсөө тасарсан. Дээрээс нь шийдвэр гаргах төвшний хүмүүс энэ салбарыг өөрсдөө хумьж байна. Хуучин Археологийн хүрээлэн гэж байгаад Түүх, археологийн хүрээлэн болгож нэгтгэсэн. Салбар маань МУИС, Улаанбаатар их сургуульд археологийн ангитай байлаа. Одоо анги дүүргэлт үгүй болж, элсэн оюутан эрс цөөрсөн. Шинжлэх ухааны салбар төрийн дэмжлэгээр хөгждөг. Гэтэл улам хумигдаад байна. Бид төрд хэрэгтэй үе гэвэл төрийн томчууд ийшээ тийшээ айлчлах болохоор л биднийг ашигладаг. Иран явах боллоо, Ирантай холбоотой юм бэлдээрэй, Францад үзэсгэлэн гаргах гэж байна, түүнтэй холбоотой юм гаргаад ир гэхээс цаашгүй. Гэсэн ч бид өдөр тутмынхаа ажлыг хийгээд явж байгаа. Чадах чинээгээрээ судлаачдыг бэлдэх гээд л зүтгэж байгаа. Ахмадууд ч гэсэн явж байсан. Бид ч бас явж байна. Ямартаа ч энэ байдлыг засах ухаантай хүмүүсийн цаг ирэх байлгүй.
https://ikon.mn/n/zyi
zyj
RE/MAX MONGOLIA -ийн 9 дэх салбар нээлтээ хийлээ
СУРТАЛЧИЛГАА
05/01/2017 09:49:00
Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX Монголд албан ёсоор франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш маш хурдтайгаар үйл ажиллагаагаа тэлж, Улаанбаатар хотод нийт 10 салбар буюу брокер оффис, 170 гаруй агенттайгаар олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээний жишиг стандартыг нэвтрүүлэн үйлчлүүлэгчдийн итгэлийг олж, хэдийнээ танил болжээ. Эрч хүчээр дүүрэн тэдний хурдтай өсөлт, амжилт нь зөвхөн Монголдоо төдийгүй дэлхий дахинд ч батлагджээ. Өнгөрсөн 2 дугаар сард болсон үл хөдлөх хөрөнгийн хамгийн том чуулга уулзалтаас үйл ажиллагаагаа явуулаад 1-3 жил болж буй улсуудаас шилдэг бүсээр шалгарсан байна. RE/MAX MONGOLIA ШИНЭ БРОКЕР ОФФИС БОЛОХ RE/MAX PLATIN 4 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДӨР УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД БУЮУ СҮХБААТАР ДҮҮРЭГ, GB CENTER-ИЙН 5 ДАВХАРТ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ РЕМАКС Платин оффис албан ёсны франчайз эрхээ Монгол дахь бүсийн төв оффисоос авснаас хойш дөрвөн сарын дотор ийнхүү оффисоо албан ёсоор нээж байгаа юм. RE/MAX Platin оффисийн брокер эзэмшигч Б.Батгэрэл нь АНУ-д санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд бизнесийн салбарт олон жилийн ажлын туршлагатай шилдэг залуусын нэг юм. Тэрээр АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of REALTORS) Олон Улсын Реалтор гишүүнчлэлтэй бөгөөд мөн Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Итгэмжлэгдсэн Мэргэжилтэн (Certified International Property Specialist) цол тэмдэгтэй. Энэхүү зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн хамгийн том зэрэг юм. RE/MAX Platin оффис нь одоогийн байдлаар 11 агенттайгаар үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавьж байна. Нээлтийн арга хэмжээнд хотын төвийн оршин суугчид, RE/MAX-ийн Монгол дахь албан ёсны мастер франчайз бүсийн эзэмшигч, ерөнхий захирал Н.Батбаатар болон гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам, RE/MAX-ийн брокер оффисуудын удирдлагууд, агентууд, Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн төлөөлөл, Барилга, Банк, Хуулийн фирм, Үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөгчид зэрэг 200 гаруй зочид тус тус хүрэлцэн иржээ. RE/MAX-ийн брокер оффисууд нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийг Монголд, Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилготойгоор ажилладаг бөгөөд дэлхийн 110 гаруй оронд үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээг авах боломжийг хэрэглэгчдэдээ олгодог юм. Тун удахгүй RE/MAX VIP оффис Баянзүрх дүүрэгт Жуковын музейн хажууд, RE/MAX Star брокер оффис Нэгдүгээр сургуулийн урд энэ 5 сард нээлтээ хийхээр хэдийн бэлтгэл ажилдаа оржээ. RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани хэрэглэгч та бүхэндээ улам илүү ойртсоор л… Ийнхүү RE/MAX-ынхан хотын төвд оршин суух хэрэглэгч нартаа үл хөдлөх хөрөнгийн хамгийн шилдэг үйлчилгээг хүргэх боломжтой боллоо. RE/MAX ын брокер оффисуудтай холбогдохыг хүсвэл www.remax.mn вэб сайтаар зочлоорой.
https://ikon.mn/n/zyj
zyk
Б.Мөнххишиг: Нийгэмд илүү их эерэг нөлөө, өөрчлөлт авчирахыг зорьж байна
СУРТАЛЧИЛГАА
05/01/2017 09:52:00
Монголын даатгалын салбарт анхдагчдийн нэг, олон улсын чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа бусад даатгалын компаниудаас анхлан нэвтрүүлсэн “Бодь Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнххишигтэй даатгалын салбар болон олон улсын чанарын удирдлагын стандартын талаар ярилцлаа. -“Бодь Даатгал шинэчлэгдлээ” гэсэн мессэж сүүлийн үед эрчимтэй цацагдаж байна. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү? -Уншигч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Тийм ээ. Бодь Даатгал компанийг бүрэн шинэчлэгдсэн гэж хэлж болно. Бид сүүлийн жил гаруйн хугацаанд байгууллагынхаа менежмент, бизнес үйл ажиллагааны зохион байгуулалт, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, хэрэглэгч, харилцагч нарынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг олон зорилтыг өмнөө тавьж, хичээн ажилласны үр дүнд Монголын даатгалын салбарт олон улсын чанарын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн анхны компани боллоо. Энгийнээр хэлбэл та дэлхийн бусад хөгжингүй орнуудад очоод даатгалын үйлчилгээ авахтай яг ижил үйлчилгээг Бодь Даатгал компаниас авах болсон гэж ойлгож болно. Мөн олон улсад нэр хүндтэй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монголдоо нэвтрүүлсэн, даатгалын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүд гаргасан, онлайн даатгалын үйлчилгээг эхлүүлсэн зэрэг шинэчлэлүүдийг дурьдаж болно. -Үйлчилгээний байгууллага дэлхийн жишигт хүрсэн гэдэг үнэхээр сайхан сонсогдож байна. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгч болох уу? Жишээ нь танай даатгуулагчдад ямар бодит эерэг өөрчлөлтүүд гарсан бэ? -Маш олон эерэг өөрчлөлтүүд гараад эхэллээ гэж бид дүгнэж байна. Нэн тэргүүнд даатгалын үйл ажиллагааны шат дамжлага багасаж, ажлын урсгал маш тодорхой, эргэлзээгүй болсноор алдаа дутагдал, хүнд суртал үгүй болж хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанар, хурд сайжирсан. Даатгуулагчийг хамгийн их бухимдуулдаг хэзээ, хаана, хэрхэн яаж шийдэгдэх нь тодорхойгүй байдлыг бүрэн шинэчлэж, “ЭРГЭЛЗЭЭГҮЙ, ШУУРХАЙ” үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Манай үйлчилгээний салбар руу яваад ороход бүх зүйл тодорхой байна. Ойлгомжгүй байдал гарахгүй. Хоёрт, бид технологийн дэвшлийг ашиглан,дотоод үйл ажиллагаа, харилцагчийн үйлчилгээний стандартаа сайжруулснаар хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилдэг болсон. Дугаарлаж зогсох, хүлээх зэрэг асуудлууд энгийн үед бараг байхгүй болсон гэж хэлэхэд болно. Бодь Даатгалд даатгуулсан жолооч осол гаргаж, дуудлага өгөхөд бид бусад даатгалын байгууллагуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд ослын газарт хүрч ажиллаж чадаж байгаа. Мөн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн олговрыг 300’000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй бол өдөрт нь бэлнээр, 300’000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол ажлын 3 хоногт багтаан дансаар олгож байна. Учир нь жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн ихэнх хувь нь 300’000 төгрөгөөс доош үнийн дүнтэй байгаа. Бид нөхөн төлбөрийн үйл ажиллагааны шат дамжлага бүрийг стандартад нийцүүлсэн учраас автоматжуулсан үйлдвэр шиг ажиллаж, гарах үр дүн цаг хугацаандаа гардаг болсон гэсэн үг. Хэрэв нөхөн төлбөрөө ажлын 3 хоногт багтаан олгож чадахгүй бол бид хэтэрсэн хоног тутамд 10,000 төгрөгийн торгууль төлөх болно. Энэ бол бидний АМЛАЛТ юм. -Тэгвэл бусад даатгалын байгууллагууд танай энэ жишгээр шинэчлэгдэн олон улсын стандарт авах боломжтой юу? Ер нь хэр их бэрхшээлтэй байсан бэ? - Мэдээж олон улсын стандарт шаардлага хангах нь амаргүй. Гэхдээ зөвхөн даатгалын байгууллага ч гэлтгүй бусад үйлчилгээний байгууллагууд бүгд олон улсын жишигт хүрэх ёстой. Хэрэглэгчээ мэдэрч, цаг үеэсээ хоцролгүй түрүүлж алхаж байж бид хөгжинө. Гол бэрхшээл гэвэл компанийн бодлого хөрсөн дээрээхэзээ бодитойгоор буух вэ гэдэг асуудал. Удирдлагын багаас эхлээд байгууллагын бүх ажилтан нэг зорилготой, нэг сэтгэлтэйгээр зүтгэсэн цагт л биеллээ олно. Зарим байгууллагууд эхлүүлчихээд явцын дунд орхигдуулчихдаг. Энэ дашрамд хэлэхэд Бодь Даатгал компанийхаа бүх ажилтнууддаа нэгэн сэтгэлээр ажиллаж, хамтдаа зүтгэсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Бид бизнесийн үйл ажиллагааны загвараа систем төвтэй загварт шилжүүлж, даатгалынцогц ERP системийг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчлэх, мэдээллийн урсгалыг бодитоор дүгнэж хянах, тогтмол сайжруулах нөхцөл бүрдсэн. Үүний үр дүнд манай дотоод үйл ажиллагааны ажлын бүтээмж ч үлэмж дээшилсэн. Үр шимийг нь хамтдаа хүртээд эхэллээ. Үүнд бид сэтгэл ханахгүйгээр улам бүр сайжруулахын төлөө, хэрэглэгч бүрийн амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөө ажиллах болно. Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг өсгөхийн төлөө зорин, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг тасралтгүй хөгжүүлэх онцгой цаг үе бидний өмнө ирсэн байна. -Та түрүүн олон улсын эрүүл мэндийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн гэж ярьлаа. Энэ үйлчилгээг манай уншигчид сонирхож байгаа байх? - Бодь Даатгал компани нь олон улсад тэргүүлэгч, даатгалын салбарт 75 жилийн туршлагатай “AXA PPP International”эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран “BODI+Global Healthcare” эрүүл мэндийн даатгалын цогц үйлчилгээг нэвтрүүлээд байна. Бид бэлэн бүтээгдэхүүн зарахаас илүүтэй даатгуулагч маань өөрт тохирсон ОУ-ын эрүүл мэндийн даатгалын хамгаалалтыг хүссэнээрээ сонгон авах онцгой эрхийг Монголчууддаа бэлэглэж буй албан ёсны эрхтэй цорын ганц даатгалын компани юм. Дэлхийн 150 орчим улсын 12,000 гаруй тэргүүлэх зэргийн эмнэлгүүдэд эмчлүүлэх, эрүүл мэндийн бүх төрлийн шинжилгээ, үйлчилгээг авах боломжтой тул эмчилгээний огцом зардлын эрсдлээс таныг хамгаалах болно. Дэлхий нийтээрээ эрүүл мэнддээ анхаарч эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнээс өөрийн хэрэгцээнд тохирсон 100,000 ам.доллараас 2,500,000 ам.доллар хүртэлх өндөр зэрэглэлийн эмчилгээ, үйлчилгээ авч байгаа бол бид Монголчууддаа өндөр хөгжилтэй орны иргэдтэй ижил тэгш эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нээж өгсөн. -Даатгуулагч нар даатгалын тохиолдол үүсэх үед бүрдүүлэх баримт бичгээс авахуулаад ийш тийш явж хэн нэгнээс тодорхойлолт авах, гарын үсэг зуруулах зэрэгт зав, цагаа их үрдэгээс шалтгаалан даатгал хийлгэх сонирхол бага байгаа нь анзаарагддаг, энэхүү процессийг хялбаршуулах боломж бололцоо бий юу? - Бид салбартаа түрүүлж алхаж байгаагийн хувьд үйл ажиллагааныхаа процессыг улам сайжруулж, яавал даатгуулагчдад хүндрэлгүй, цаг алдахгүй түргэн шуурхай үйлчлэх вэ гэдэг дээр шийдлүүд гаргаад, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жишээ нь: Осол гаргасан бол одоогийн нөхцөлд замын цагдаагаас тодорхойлолт авч ирэхийг шаарддаг. Гэтэл замын цагдаагийн ажлын ачааллаас хамаараад удаан хүлээх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэлүүд гарч эхэлдэг. Тэгвэл үүнийг заавал замын цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр,зам тээврийн осол гаргасан торгуулийн хуудсыг үндэслээд шийдвэрлэж болно. Мөн даатгалын байгууллагаас нөхөн төлбөрийг шилжүүлсний дараа жолооч хохирлоо барагдуулж, автомашинаа засаж, янзлуулдаг. Энэ хооронд бас л хугацаа алддаг. Тэгвэл бид Монголын хамгийн сайн авто сервисийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг стандарт шаардлагын дагуу шалгаруулаад, 20-30 байгууллагатай нь гэрээ байгуулна. Жолооч нөхөн олговор хүлээж цаг алдалгүй, шууд эдгээр 20-30 байгууллагаас өөрөө сонгоод автомашинаа янзлуулах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр маш их хугацаа хэмнэнэ. Авто сервисийн байгууллага автомашинаа янзалсан төлбөрөө даатгалын байгууллагаас нэхэмжлээд авчихна. Энэ мэтчилэндаатгуулагчдад тулгардаг асуудлуудыг шийдэхийн тулд байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, даатгалын салбарын хэмжээнд процедурын шинэчлэлт хийхийг зорин ажиллаж байна. -Бодь Даатгал хөгжлийн дараагийн шатруу алхжээ. Тэгвэл цаашдын зорилго тань юу вэ? - Бидний хийсэн шинэчлэлд хэрэглэгчид сайн үнэлгээ өгөөд эхэлсэн байна. Даатгалын үйлчилгээний хэрэглэгчийн сэтгэл ханамж эрс нэмэгдсэн, даатгалын хураамжийн нийт орлогоор зах зээлд тэргүүлж эхэлсэн зэргээс шинэчлэлийн үр дүнг харж болно. Бидний цаашдын зорилго бол аливаа эрсдэл тохиолдохоос урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч ажиллах болно. Жишээ нь бид 10 жилийн сургуулиудын гадна орчинд тэмдэг тэмдэглэгээ, хайс, хурд сааруулагчзэргийг өөрсдийн зардлаар үнэгүй хийж өгдөг. Энэ нь хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх, эрсдлийг бууруулах, зам тээврийн ослыг бууруулах зорилготой. Ер нь даатгалын компаниуд нийгмийн амар тайван байдлын төлөө ажиллаж, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж байдаг. Тэр ч жишгээр бид нийгэмд бүр их эерэг нөлөө, өөрчлөлт авчрахыг зорин ажиллах болно. Аливаа хохирол, эрсдлээс зайлсхийж, урьдчилан сэргийлж, удирдаж чадаж байгаа эсэхээс хамаарч даатгуулагчийн даатгалын хураамж нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь жилд 3 удаа зам тээврийн осол хийсэн жолоочийн даатгалын хураамж нь тэр хирээрээ ихсэж байдаг. Мэдээж хэн ч өндөр шимтгэл хураамж төлөхийг хүсэхгүй, мөн хүний эрүүл мэнд, амь нас хохироохыг хүсэхгүй. Тиймээс аль болох дүрэм зөрчихгүй, осол аваар гаргахгүй, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, даатгалын түүхээ цэвэр байлгахыг эрмэлзэнэ. Бид ч мөн ижил зорилготой учир замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчдөггүй жолооч нарыг бий болгохоор олон талын хамтын ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь эргээд нийгэмдээ эерэг сайн нөлөө үзүүлэх юм. -Та бүгдийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
https://ikon.mn/n/zyk
zyl
Байгууллагад зориулсан суурин утасны ШИНЭ ҮЕ
СУРТАЛЧИЛГАА
05/01/2017 09:57:00
Бага зардлаар үйл ажиллагаагаа сайжруулж, ашигтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг олгодог Мобайл оффис үйлчилгээг байгууллага, аж ахуйн нэгж бүрт санал болгож байна. Энэхүү үйлчилгээг ашигласнаар аж ахуйн нэгж, байгууллагууд харилцаа холбооны зардлаа сар бүр 40% хүртэл хэмнэж, хяналтгүй хэрэглээгээ зохицуулан, ажилтан бүрт ачааллыг жигд хуваарилж, байгууллагынхаа дугаараа нэр хүндтэй, брэнд дугаар болгож чаддаг давуу талтай юм. Жишээ нь: Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхон танай байгууллагын дугаарт залгасан хүн бүрт хүссэн хариултыг өгөх нь харилцагчдынхаа тоог нэмэгдүүлэх хамгийн энгийн арга бөгөөд Мобайл оффис үйлчилгээг ашигласан тохиолдолд та нэг ч дуудлагыг алдалгүйгээр хүлээн авч чадна. Мобайл оффис ашигладаг болон ашигладаггүй хоёр байгууллагын нэг өдрийн зураглал Мобайл оффис үйлчилгэээний бусад давуу талуудын талаар байгууллагын харилцагч хариуцсан менежер болон 2222 лавлах утаснаас авна уу. Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!
https://ikon.mn/n/zyl
zym
QUIZ: Мөрөөдлийн байшингаар нь ТАНЫ СЭТГЭЛ ЗҮЙН НАСЫГ тогтооё!
Р.Түвшин, iKon.mn
05/01/2017 10:15:00
Өөрийн мөрөөдлийн сууцыг тодорхойл! Түүгээр тань таны сэтгэл зүй хэдэн настай байгааг тогтооё! 0/8 1 2 3 4 5 6 7 8 ‹ › Ямар гал тогоог сонгох вэ? Зочны (Living room) өрөөний сонголт? Хооллох хэсэг ямар байвал зүгээр вэ? Том унтлагын өрөөний сонголт? Ямар угаалгын өрөө илүү таалагдах вэ? Ажлын өрөөний сонголт? Таныхаар төгс цэцэрлэг? Жаахан тансаглал нэмье гэвэл алийг сонгох вэ? Түр хүлээнэ үү...
https://ikon.mn/n/zym
zyn
Гийнгоо-Зуны техник үйлчилгээ эхэллээ
WWW.CARDOCTOR.MN
05/01/2017 10:19:00
Аргамаг шандаст төмөр хүлэг эзэмшигчдийн зуны аялал, амралтад тус болох зорилготой ГИЙНГОО наадам 4 дэх жилдээ эхэллээ. Танд дэлхийн шилдэг брэндүүдийн, хөдөлгүүрийн тосны АРВИН сонголтыг ОНЦГОЙ ХЯМД үнээр зөвхөн Доктороос авах боломжийг олгож байна. ОНЦГОЙ санал: Минерал: Dragon 4л 5w30 - 25,000₮ Минерал: Mobil 4л 5w30 - 29,500₮ Хайбрид: Eneos 4л 0w20 - 46,500₮ Хайбрид багц: Eneos 0w20 4л+Nitto моторын шүүр+ажлын хөлс=49,500₮ Жолооч танд ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС нэг зүйлийг зөвлөдөг: Хосолмол хөдөлгүүрт зөвхөн 0W20 тосыг хийгээрэй. Prius 10,20 загварт зориулсан - бүтэн синтетик Японы ENEOS 0w20 тос, Nitto шүүр, солих хөлс бүгд багтсан. Хугацаа: 4/29 - 7/10 дуустал Утас: 1800-1937 Онлайн цаг захиалга: ЭНД дарна уу. Зуны техник үйлчилгээний ГИЙНГОО наадам Доктор авто сүлжээний бүх салбарт эхэллээ. АРВИН СОНГОЛТ - ГИЙНГОО НААДАМ
https://ikon.mn/n/zyn
zyo
Хөрөнгө оруулалтын банкны эргэн тойронд
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
05/01/2017 10:57:00
Хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэх асуудлаар маргаантай зүйлүүд яригдсаар байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк Хөгжлийн банкнаас юугаараа ялгарах вэ. Гаднын банкыг оруулж ирснээр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэх мэтчилэн ярьж буй. Харин энэ удаад МУИС-ийн ЭЗС-ийн доктор Л.Оюун, “ХАС” банкны гүйцэтгэх захирал М.Болд нарын байр суурийг сонирхлоо. Л.Оюун: ЭРСДЭЛИЙГ ХААХ ХАМГААЛАЛТАА САЙН ХИЙВЭЛ АСУУДАЛГҮЙ -Гаднын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх хэд, хэдэн үндэслэл бий. Манай улс хөгжихийн тулд хөрөнгө зайлшгүй шаардлагатай. Тиймээс дотоодоос босгох боломжгүй үед гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх хэрэгтэй. Нөгөө талаас болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, гаднын банканд барьцаалсан хөрөнгийг алдах нь эрсдэлтэй гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ авсан зээл өр болж үлдэнэ гэж ойлгож болохгүй. Бид орлого бүтээж чадах, үр ашигтай төслийг санхүүжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ. Түүнчлэн гаднын хөрөнгө оруулалтын банк орж ирснээр банкны зээлийн хүү буурах боломжтой. Сүүлийн үед гаднын хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирснээр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх мэдээлэл гарч байгаа харагдсан. Гэвч бүхий л зүйлийг харлуулах хэрэггүй гэж боддог. Ер нь бизнес эрхлэгч хэзээ ч өөрийн хөрөнгийг алдана гэж үйл ажиллагаа эрхэлдэггүй. Аль болох хөгжүүлж, өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Тиймээс хэтрүүлэг хэрэггүй гэдгийг онцолмоор байгаа юм. Гаднын хөрөнгө оруулалтаар хөгжсөн улс орнууд олон бий. Тухайлбал, Хятад хөгжих үед гаднын хөрөнгө оруулалтын банк орж ирж санхүүжилт босгосноор улсаа хөгжүүлсэн юм шүү дээ. Гаднын хөрөнгө оруулалттай банк тухайн улсад орж ирэхдээ өөрийн орны төслийг санхүүжүүлэх зорилготой байдаг. Энэ жишгээр урд хөрш хөгжсөн байдаг. Түүнчлэн зээлийн барьцаанд тавьж байгаа зүйлийг алдах эрсдэлийг урьдчилан харах нь зөв. Ингэснээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээж байгаа зарим зүйлийг хууль эрх зүйн орчны хүрээнд хамгаалах бүрэн боломжтой. Жишээлбэл, гаднын хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулж болно. Ингэхдээ тухайн бүтээн байгуулалтыг хийхээр санхүүжилт авахын тулд эд хөрөнгийг барьцаанд тавьж болох ч тодорхой хугацааны дараа барьцаанаас чөлөөлөгдөнө. Хэрэв барьцааны эд хөрөнгийг алдах эрсдэл гарна гэж тооцвол түүнийг нь хуулиар хамгаалж болох юм шүү дээ. Монголбанк гаднын хөрөнгө оруулалттай банк орж ирэхдээ томоохон төсөлд санхүүжилт хийнэ, хадгаламж татахгүй гэх мэт хамгаалалт хийж байгаа нь сайн судалж, ажиллаж байгаагийн илрэл юм. Төлбөрийн чадвар сайтай харилцагчийг дээрх банкууд татсанаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг банкуудад хүндрэл учирна гэж байгаа бололтой. Гэвч манай улсын хувьд банкны зах зээл бага учраас гаднын томоохон банкууд жижиглэнгийн зах руу төдийлөн орж ирэхгүй л болов уу. Тэгээд ч ашиг олохгүй гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Тиймээс дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлэхийг зорих болов уу. Гаднын хөрөнгө оруулалттай банк орж ирэхдээ охин компани байгуулах журмаар орж ирснээр манай улсын хууль тогтоомжид захирагдана гэдгийг анхаарах учиртай. Хэрэв гаднын банкны төлөөлөгчийн газар болон салбар нь байгуулагдвал тайлан нь манай улсад хянагдахгүй байж болдог. Эцэст нь бусад улс орон хийж болсон зүйлийг бид дотооддоо хэрэгжүүлэхэд өндөр эрсдэлтэй мэтээр ташаа ойлгуулж болохгүй. Хууль эрх зүйн орчин, эрсдэлийг хаах хамгаалалтаа сайн хийвэл асуу­далгүй шүү дээ. Манай улсын арилжааны банк дүрмийн сангийнхаа 20 хувиас хэтрэхгүй хэмжээтэй зээлийг нэг зээлдэгчид олгодог. Үүнээс хэтэрч болдоггүй. Тэгвэл томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд банкуудаас санхүүжүүлэх боломж хомс гэдгийг бүгд хэлж байгаа. М.Болд: СУУРЬ ОЙЛГОЛТ ДЭЭРЭЭ БУДИЛСАН ХУУЛИЙГ БАТЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ -Хөрөнгө оруулалтын болон арилжааны банк нь юугаараа ялгаатай вэ гэдгийг салгаж ойлгох учиртай. Арилжааны банк иргэдээс хадгаламж татаж түүнийгээ бусдад зээл хэлбэрээр гаргадаг. Хөрөнгө оруулалтын банк нь урт хугацааны санхүүжилтийг гаргадаг. Ингэхдээ хүмүүст байгаа их хэмжээний мөнгийг эргэлдүүлэн хувьцаа, бонд худалдаж авах зэргээр өсгөдөг юм. Тиймээс энэ хоёр банкыг адилтгаж ойлгож болохгүй. Одоогийн УИХ дээр хэлэлцэж байгаа хуулийн төсөл нь арилжааны банк, даатгалын байгууллага, хөрөнгө оруулалтын банкны зарим үйл ажиллагааг хооронд нь хольсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн түвшнээр тодорхойлбол, маш муу гэж болно. Суурь ойлголт дээрээ будилсан хуулийг батлах үндэслэлгүй. Тэр тусмаа Монгол Улсын эдийн засагт асар том нөлөөтэй байж болзошгүй гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах тухай хуулийг ул үндэстэй, судалгаа шинжилгээ, үр дагаврыг нь тооцсоны үндсэн дээр батлах нь зүйтэй. Ер нь хөрөнгө оруулалтын болоод арилжааны банк аль нь ч бай манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа л бол бүхий л салбар, хувь хүн, аж ахуйн нэгж гээд бүгд харилцаа, холбоо тогтооно шүү дээ. Тэгэхээр гаднын аль ч орноос банк байгуулагдлаа гэхэд энэ бүх харилцаа, үр дагаврыг тооцсон байх учиртай. Түүнээс дутуу дулимаг боловсруулсан хууль, дүрэм журмаар гаднын хөрөнгө оруулагчийг оруулж ирсний дараа асар том маргаан, тогтворгүй байдал нь сөрөг орчныг бүрдүүлж магадгүй. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулагч болоод дотоод талдаа урьдчилан тааварлаж, таамаглаагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Гадаадын банкуудад барьцаалсан томоохон үйлдвэр, ашигт малтмалын лиценз зэрэгтэй холбоотой маргаанд бид ялагдаж байгааг харж л байна. Хамгийн гол нь ийм эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ, хууль эрх зүйн орчин ойлгомжгүй байдлаас үүдэлтэй учраас алдаагаа давтах шаардлагагүй гэдгийг л хэлж байна. Тодруулбал, хамгийн гол нь нийтэд ойлгомжтой байх хэрэгтэй. Маш олон эрх зүйн харилцаа үүсэх учраас тэдгээрийг ямар хуулиар хэрхэн зохицуулах вэ, эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Үр дагаврыг нь тооцсон байх учиртай. Мэдээж манай улсад гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа боловч эрх зүйн ойлгомжгүй орчин байх ёсгүй шүү дээ. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол Оюу Толгой төсөл. Энэ төсөл дээр олон жилийн туршид маргаантай явж ирлээ. Үүнээс харвал хөрөнгө оруулалт хийх орчин ойлгомжгүй, мэдээлэл тэнцвэртэй бус байснаас ард иргэдийн дунд үл итгэх, хардах сэрдэх гүтгэх үзэгдэл газар авсан шүү дээ. Ийм сургамж байсаар байтал давтах нь зохимжгүй. Нэг үгээр хэлбэл, тухайн банканд газрыг барьцаалснаар төдийлөн эрсдэл учрахгүй гэж байгаа нь ташаа ойлголт юм. Хэрэв тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө барьчихвал яах вэ гэдэг зүйл бий. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ гэдгийг сайтар тунгаах, тодорхойлох шаардлагатай. Банкны салбарынхнаас хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотойгоор санал авсан. Бид олон удаа бүх шатны байгууллага болоод нийгэмд өөрсдийн саналыг ойлгуулахын төлөө байр сууриа илэрхийлж байна. Харамсалтай нь энэ нь зөвхөн банкны салбарынханд хамаатай зүйл биш. Монгол Улсын ирээдүйн эдийн засгийн төлөө санаа зовж байгаа учраас хэлж байгааг ойлгох хэрэгтэй. Зөвхөн банкны эрх ашгийг хамгаалахын төлөө дуугарч, явцуу эрх ашгийн төлөө явж байгаа мэтээр ойлгуулахыг хичээж байгаа нь нэн харамсалтай байна. Үнэн хэрэгтээ арилжааны банкнууд Монголын эдийн засгийн амьдралын гол цөм болдог гэхэд хилсдэхгүй. Харилцагчид ямар байгааг төвөггүйхэн тодорхойлох боломж бий. Тухайлбал, аж ахуйн нэгжийн бизнес амжилттай байвал банкууд сайн ажиллах боломж бүрдэнэ. Тиймээс банкны явцуу эрх ашиг гэж байж болохгүй. Ер нь банк эдийн засгийг хөдөлгөгч нэг хөдөлгүүр. Аль ч улс эдийн засгийн дотоод бодлогоороо банкыг хамгаалж бэхжүүлж явдаг. Хувийн хэвшил, засаг төр хэдий чинээ хүчтэй байна тэр хэрээр банкны систем хүчирхэг байдаг харилцан шүтэлцээтэй юм. Тиймээс ард иргэд, салбарынхнаас гарч байгаа саналыг анхааралтай сонсож, ойшоож үзээсэй гэж бодож байна.
https://ikon.mn/n/zyo
zyp
Т.Бат-Эрдэнэ: Цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессэж, мэйлээр авах боломж бүрдэнэ
ikon.mn
05/01/2017 10:37:00
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд дэвшүүлсэн “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтын хүрээнд багагүй ажлыг амжуулжээ. Ялангуяа гадаадын иргэдэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессеж, мэйлээр авах боломж бүрдүүлэх үйлчилгээг II дугаар улирлаас нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнээс тодрууллаа. -Танай байгууллага КОЙКА байгууллагын санхүүжилтээр “И-иммигрэйшн” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хэрэгжилтийн үр дүн багагүй байгаа байх? - Гадаадын иргэн, харьяатын байгууллага 2014 оноос эхлэн олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын хөрөнгө оруулалтаар дэлхийн жишигт нийцсэн “И-иммигрэйшн” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төсөл 3 жилийн хугацаанд, нийт 5 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжсэн. Төслийн үр дүнд хилээр нэвтэрч буй гадаад иргэдийн мэдээллийг цаг алдагдалгүй бүртгэж, хянаж, бүртгэл хяналтын нэгдсэн системийг олон улсын стандартад нийцүүлсэн нь том дэвшил болсон юм. Түүнчлэн дотоодын иргэдийг цахим гарцаар штампгүйгээр, түргэн шуурхай нэвтрүүлдэг болсон. - Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны томоохон зорилт нь “Цахим иммигрэйшн”. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Хууль зүй, дотоод хэргийн яамнаас салбартаа 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газраас "ЦАХИМ ИММИГРЭЙШН" зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Гадаадын иргэн, харьяатын байгууллагын үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэх, хянах, тэдгээр гадаад иргэдийн гаргасан зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авдаг. Эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож, хялбаршуулах зорилт тавьсан юм. Өөрөөр хэлбэл, манай байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээ нь цахим үйлчилгээ байх юм. Цахим үйлчилгээ, технологийн шинэ дэвшил нь ямар ч үйлчилгээг хялбаршуулдаг давуу талтай. Энэ агуулгаараа “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлж, боломжит бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна. -“Цахим иммигрэйшн” зорилтын хүрээнд ямар ажлууд хийгдэж эхлээд байна вэ? -“Цахим иммигрэйшн” зорилтын хүрээнд хийгдэх ажлыг гурван хэсэгт ангилж болно. Нэгдүгээрт, гадагшаа чиглэсэн үйлчилгээ буюу гадаадын иргэд болон тэдгээрийн төлөөлөгч нарт үзүүлэх үйлчилгээг сайжруулах, хоёрдугаарт, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай харилцан хамаарал бүхий төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, гуравдугаарт дотогшоо чиглэсэн буюу иммигрэйшний байгууллагын ажилтан албан хаагчдын дотоод үйл ажиллагааг түргэн шуурхай болгоход оршиж байна. Эдгээрийг нэгтгэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэнэ хэмээн харж байна. Зорилтын хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн чамлахааргүй ажил бий. Тухайлбал, бид эхний удаад виз зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, гадаадын иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломж бүхий төрийн байгууллагуудыг холбосон системийг бий болгох түүнд тоон гарын үсгийг ашиглах, цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна. -“Цахим иммигрэйшн” зорилтын хүрээнд хийгдэх ажлуудаас визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа нь танайх шиг хотын төвөөс алс оршдог байгууллагын хувьд иргэдийн цаг хугацааг хэмнэсэн үйлчилгээ болно. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ. Хэзээнээс иргэд энэ үйлчилгээг авч эхлэх вэ? -“Цахим иммигрэйшн” зорилтын гол ажлын нэг нь визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм. 2016 онд Гадаадын иргэн, харьяатын газар 21,251 виз, 21,305 визийн зөвшөөрөл, 444 хувийн урилга олгож, Монгол Улсын хилээр нийт 543,526 гадаад иргэн нэвтэрсэн байдаг. Бид манайхаар үйлчлүүлж буй гадаад иргэдээс “Та иммигрэйшний байгууллагаас ямар нэг үйлчилгээ авахдаа хэдэн удаа ирж үйлчлүүлдэг вэ?” гэсэн агуулгын хүрээнд тандалт судалгаа явуулж үзсэн. Үүнд иммигрэйшний байгууллагаар анх үйлчлүүлж буй иргэд багадаа гурван удаа ирдэг гэсэн судалгааны дүн гарсан. Яагаад ийм олон удаа ирэх болов гэдэг шалтгааныг нь судлахад, эхлээд ямар материал, ямар визийн зөвшөөрөл авах боломжтой тухай, дараа нь визийн зөвшөөрлийн ангиллаас хамаарч бүрдүүлэлт хийж материалаа өгөх, тэгээд хариугаа авдаг гэхчилэн хэд хэдэн удаа ирдэг байх жишээтэй. Манайхаас үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр гадаад иргэдийг урьсан Монгол Улсад суугаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага визийн зөвшөөрөл хүссэн материалаа бүрдүүлж, хүсэлтээ цахим хэлбэрээр илгээх боломжтой болно гэсэн үг. Онлайнаар илгээсэн баримт материалууд нь үнэн зөв, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Гадаадын иргэн, харьяатын газарт өөрийн биеэр ирж үйлчлүүлэх юм. Цахим үйлчилгээ атлаа яагаад заавал ирж үйлчлүүлэх ёстой гэж зарим хүмүүс асуух байх. Гэтэл визийн зөвшөөрөл нь тусгай зөвшөөрлийн ангилалд ордог учраас тухайн иргэнтэй заавал биечлэн уулзаж, ярилцлага хийх эрх зүйн шаардлага тавигддаг. Үндсэндээ зөвшөөрөл хүсэгч иргэдийг олон дахин явуулахгүй, нэг л удаа ирж үйлчлүүлэх нөхцөл боломжоор хангаж буй хэлбэр гэж ойлгож болно. Технологийн салбарын онцлог нь шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд шат шатны судалгаа хийж, хэрэглэгчийн шаардлагаа тодорхойлсны дараа нь хөгжүүлэлт хийж практикт нэвтрүүлдэг зарчимтай. Нэвтрүүлэхээсээ өмнө мэдээж шат шатны тестийг хийж алдаа мадаггүй систем нэвтрүүлдэгт оршино. Бид энэ үйлчилгээг зургадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. -Гадаадын иргэдийг уригч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цахим үйлчилгээг яаж авах вэ? -Дээрх визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох цахим үйлчилгээг байгууллагын сайтад нэмэлт цэс болгон байршуулах болно. Үүнтэй холбоотойгоор бид байгууллагынхаа сайтыг шинэчиллээ. Сайтын агуулгын хувьд тухайн улсын хэлээр нь биш гэхэд, зургийг нь хараад ойлгодог байх хэмжээний контент бэлтгэнэ. Зүүн өмнөд Азийн орнууд контент бүтээгчдийн нэг онцлог ямар ч потенциалтай хүнд ойлгогдох байдлаар мэдээллээ тайлбарласан байдаг. Бид ч мөн энэ жишгийг барьж ажиллана. Үүнээс гадна байгууллагын сайтаараа дамжуулж шууд онлайн чатаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал, гомдол, өргөдлийг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн. -Саяхнаас виз зөвшөөрлийн хариуг мессэжээр мэдээлдэг болсон. Энэ үйлчилгээнд иргэд хэр зэрэг сэтгэл хангалуун байгаа вэ? -“Цахим иммигрэйшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессэжээр мэдээлдэг болсон. Тодруулж хэлбэл, визийн зөвшөөрөл хүссэн материал ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител” болон “Мобиком”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж байна. Тун удахгүй “Скайтел”-ын хэрэглэгчдэд энэ үйлчилгээг нэвтрүүлэх болно. Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгогч байгууллагуудад шууд хандах боломжтой болж байгаа юм. Мессэжийн үйлчилгээнд иргэд ам сайтай байгаа. Нэвтрүүлээд зөвхөн визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг 10 хоногийн хугацаанд 500 гаруй хэрэглэгчдэд мессежээр хүргэсэн. Энэ бол бидний ажлын дөнгөж эхлэл. -Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломжтой юу? -Манай байгууллага үйлчилгээ үзүүлэхдээ хэд хэдэн албан байгууллагын газрын тодорхойлолт зайлшгүй шаарддаг. Тэдгээр байгууллагуудтай цахимаар мэдээлэл солилцох орчныг бүрдүүлэх тухай л асуудал. Эхний удаад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газартай шууд холбогдож мэдээлэл солилцдог болсон. Жишээ дурдахад, гадаадын хөрөнгө оруулагчийг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг Татварын ерөнхий газрын системээс шууд харах боломжийг бүрдүүлсэн. Иймд иргэд заавал Татварын ерөнхий газрын тодорхойлолтыг цаасаар авчрах шаардлагагүй. Цаашид тодорхойлолт шаардагддаг төрийн захиргааны наймаас доошгүй байгууллагатай мэдээлэл солилцох, энэ үйл ажиллагаандаа тоон гарын үсгийг ашиглахаар төлөвлөж байна. Иргэдийг хамгийн их бухимдлуулж, төрийн байгууллагын хүнд суртал гэж яригддаг зүйл бол энэ шат дамжлагууд юм. Тиймээс энэ шат дамжлагыг цөөлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, иргэддээ хүрч ажилладаг нэг цонхны үйлчилгээний байгууллага болохыг зорьж байна. Эх сурвалж: ХЗДХЯ
https://ikon.mn/n/zyp
zyq
THAAD системийн зардлыг АНУ даана гэдгээ мэдэгджээ
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 10:39:00
Өчигдөр буюу Ням гарагт Өмнөд Солонгост байрлуулж байгаа THAAD пуужингаас хамгаалах системийн зардлыг АНУ даана гэдгийг Вашингтон баталсан тухай Сөүл мэдээлжээ. Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.МакМастер Өмнөд Солонгосын холбогдох албаны хүнтэй утсаар ярихдаа үүнийг баталж, АНУ-Өмнөд Солонгосын эвсэл нь Ази, Номхон Далайн бүс дэх тус улсын хамгийн чухал түншлэл гэж мэдэгдсэн байна. Пүрэв гарагт Дональд Трамп Ройтерс агентлагт ярихдаа Өмнөд Солонгосыг THAAD системийн зардлыг гаргах ёстой гэсэн юм. Гэвч үүний дараахан Сөүлийн засаг захиргаа хоёр улсын хамтын ажиллагааны гэрээ ёсоор АНУ бүх зардлыг даах ёстой гэх хариу мэдэгдэж байв. Тэгвэл Вашингтон үүнийг Ням гарагт утсаар ярихдаа дахин баталсан байна. МакМастер “ерөнхийлөгч Трампын хэлсэн үг нь холбоотнууд зэр, зэвсгийн зардлаа тэгш хуваалцах ёстой гэдэг ерөнхий зарчмыг илэрхийлсэн үг юм” гэж тайлбарласан тухай Хөх ордны мэдэгдэлд дурджээ. THAAD (Terminal High Altitude Area Defense) пуужингаас хамгаалах системийг өнгөрсөн долоо хоногт Сёнжу дүүрэгт тээвэрлэн хүргэж, суурилуулах ажил эхэлсэн юм. Өнгөрсөн Бямба гарагт Хойд Солонгос баллистик пуужин туршсан ч амжилтгүй болсон. Энэ өдөөн хатгалгад ямар хариу өгөхийг сэтгүүлчид Дональд Трампаас асуухад тэр “Удахгүй та нар мэдэх болно” гэж хариулжээ. Өмнөд Солонгос THAAD системийг Хойд Солонгосын пуужингийн цохилтоос Сөүл хотыг хамгаалахаар байрлуулж байгаа гэж тайлбарладаг бол Хятад улс өөрийнх нь газар нутагт тагнуулын ажиллагаа явуулах боломж нээгдэж байна гэж үзэн эрс эсэргүүцэж байгаа.. Өнгөрсөн Пүрэв гарагт Бээжин THAAD-ийг устгах зэр, зэвсгийн сургуулилалт явуулахаа зарласан байна. Эх сурвалж: Japan Times
https://ikon.mn/n/zyq
zyr
Зургаан настай хүү галаас дүү, эмээгээ аварчээ
ikon.mn
05/01/2017 10:47:00
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 2017 оны 04 сарын 21-нд 3-р багийн нэг айлын хоёр гэр шатсан мэдээллийн мөрөөр Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдоржоос тодрууллаа. Энэ сарын 21-нд буюу Баасан гарагийн орой ажил тарсны дараа 20:30 цагийн үед Шинэжинст сумын төвд иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарчээ. Гал гарсан тухай мэдээллийг авсан даруйдаа Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очиход хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байв. Гал гарсан 21-ний орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт иржээ. Гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явсан байна. Том хүү Э.Жадамба зургаан настай бол түүний дүү дөрвөн настай. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддагүй. Ийм гурван хүн тэр орой ороо засч, ах дүү хоёр унтахаар хувцасаа тайлж байлаа. Яг энэ үед гэнэт гал гарч хөл муутай эмээ нь сандарч гал унтараахаар байдаг чадлаа шавхан оролдож, энэ хооронд тоглолт үзэхээр явсан охин руугаа утасдаж амжжээ. Гэвч гал маш хурдтай дэгдэж, нэгэнт ассан галын өмнө хүчин мөхөсдсөн хөгшин ухаан алдсан байна. Харин зургаан настай Э.Жадамба хүү бага насандаа баймгүй эр зориг гаргаж, эхлээд дүүгээ галаас гаргаж чаджээ. Улмаар шатаж буй гэрээс ухаан алдсан эмээгээ чирж гаргахаар гал руу дахин оров. Эмээгээ чирч гаргахад хүнд, хүчрэхгүй нэлээд удсан боловч тэр чадсан байна. Өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй хүнийг дүрэлзэж буй галаас гаргаж, хоёр хүний алтан амийг аварсанаараа Э.Жадамба хүү өнөөдөр Шинэжинст сумын төдийгүй Баянхонгор аймгийн бахархал болоод байна. Дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргаад Э.Жадамбын санаа амарсангүй. Гэрээ бүтэн шатаачихгүй, ядаж зарим эд хогшилоо авч үлдэх хүсэлд автаж, дахин гал руу оржээ. Унтаж байсан хөнжил гудсаа гаргаад эргээд харахад гал аль хэдийнэ оволзоод эхлэв. Ингээд хүү урд, хойд хашааныхаа айлд очиж тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж чаджээ. Гэвч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ зөөлтийн явцад үлдээгүй байна. Тухайн орой Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төв рүү ажилтай явсан, цагдаа нь амралтаа авсан байж таарчээ. Тиймээс тухайн гал дээр Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж ажиллажээ. Гал юунаас болж гарсныг тогтоох ажил үргэлжилж байна. Шатсан хоёр гэрээс үнс нурам л үлджээ. Шинэжинст сумын удирдлагууд “Гобигоулд энд Энержи” ХХК-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг тус компанийн хамт олон хүлээлгэж өгчээ. Шинэжинст сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болсон байна. Сумын иргэд хуучин шинэ гэлггүй өөрт байгаа тавилга, эд хогшлоосоо хүртэл илүүчилж өгчээ. Айл гэрийн аз жаргалын нууц нь элбэг дэлбэг биш ч элэг бүтэн байхад оршдог. Тийм ч учраас Э.Жадамба хүүгийн байгуулсан гавьяа, гаргасан эр зоригийг үгээр илэрхийлэх аргагүй. Балчир биеэндээ багтамгүй аугаа эр зориг гаргасан энэ хүүг монголын төр, холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, зохих ёсны хүндлэлийг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эх сурвалж: bayankhongor.gov.mn
https://ikon.mn/n/zyr
zys
ЕАБХАБ-ын урт хугацааны ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана
ikon.mn
05/01/2017 11:09:00
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн албаны Сонгуулийн ажиглалтын урьдчилсан судалгааны баг 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан тухай тайлангаа энэ 4 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн юм. Уг тайландаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр урт хугацаагаар ажиглана гэдгээ онцлон тэмдэглээд, ингэснээр Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн болон гадаадын улс орнуудын итгэлийг нэмэгдүүлэх, цаашид сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулахад ЕАБХАБ-ын АИХЭА-ны үнэлгээ, зөвлөмж нь хувь нэмрээ оруулна гэж үзэж байна гэжээ. Судалгааны багийнхан Улаанбаатар хотод ажиллахдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намын удирдлага, иргэд олон нийттэй уулзаж тодорхой шалгуураар үнэлсний үндсэн дээр тайлангаа гаргасан байна. Энэхүү тайлангийн дүгнэлтийг үндэслэн, ЕАБХАБ-ын АИЭХА-наас Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хороо (ХСАХ)-г 6 дугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглуулахаар илгээхээр зөвлөв. Үндсэн багийн шинжээчид дээр нэмж урт хугацааны 24 ажиглагчийг орон даяар явагдах сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар ажиллуулахыг ЕАБХАБ-ын гишүүн орнуудаас хүсэх юм. Сонгуулийн санал авах өдөр Сонгууль ажиглах хорооныхон тодорхой хэдэн санал авах байрууд дээр очиж ажиглалт хийх боловч бүрэн гүйцэд, системтэй ажиглалтыг хийнэ. ЕАБХАБ-ын АИХЭА-ны сонгуулийн ажиглалтын арга зүйн стандартын дагуу, ХСАХ нь хэвлэл мэдээллийн хяналтын ажиглалтыг мөн хийх болно гэдгээ мэдэгдлээ. Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
https://ikon.mn/n/zys
zyt
Японд устөрөгчийн түлш нийлүүлэхээр Австрали, Норвеги улсууд өрсөлдөж эхэлжээ
Р.Түвшин, iKon.mn
05/01/2017 11:09:00
Цэвэр эрчим хүчээр бүрэн хангагдсан анхны үндэстэн болох Японы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд оролцохоор Австрали, Норвеги улсууд өрсөлдөж эхэлжээ. 2011 оны Фүкүшимагийн гамшгийн дараа ерөнхий сайд Шинзо Абэ улс орноо устөрөгчийн түлшнээс эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болгох зорилт тавьсан юм. Хэдийгээр одоохондоо зардал өндөр, технологи нь гүйцэд боловсроогүй байгаа ч автомашин, айл өрх, цахилгаан станцууд бүгд устөрөгчийн түлшээр ажилладаг болох ажээ. Японы устөрөгчийн түлшний жилийн эрэлт 2030 онд 1 их наяд иен ($9 тэрбум) болох тооцоо байгаа ба 2050 онд энэ тоо 8 их наяд иен болох гэнэ. Kawasaki Heavy Industries (KHI) компани 2020 оны Токиогийн Олимпийн үеэр устөрөгчийн хангамжийн сүлжээг туршилтаар үзүүлэх гэж байгаа юм. Одоогоор Японы энэхүү хэтийн зорилтыг гүйцэлдүүлэхэд устөрөгчийн түлшний нийлүүлэгчээр хамтран ажиллахаар Австрали, Норвеги улсууд өрсөлдөж байна. Австраличууд хүрэн нүүрснээс устөрөгч ялгаж авах төсөл дээр ажиллаж байгаа. Харин Норвегичууд саяхан сэргээгдэх эрчим хүч ашиглан устөрөгч гаргаж авах төлөвлөгөөгөө зарлажээ. Норвегийн устөрөгч шоо метр нь 24 иений үнэтэй болохоор байгаа бол Австралийн түлш 29.8 иен болно гэсэн тооцоо бий. Одоо эдгээр орнуудын хэн нь түрүүлж бодит үйлдвэрлэл явуулан Япон руу савласан шингэн түлш илгээхээ үзэхээр уралдаж байгаа юм. Австраличууд хүрэн нүүрсийг хий болгон хувиргахдаа хүхэр, мөнгөн ус, нүүрсхүчлийн давхар ислийг салгаж, устөрөгчийг үлдээх юм байна. Харин Норвегичууд өндөр температурын электролизийг сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулан уснаас устөрөгч, хүчилтөрөгчийг салгах ба хүчилтөрөгчийг нь агаар мандалд гаргах юм. Өнгөрсөн сард Шинзо Абэ танхимын сайд нартаа хандан “устөрөгчийн нийгмийг байгуулж болохыг дэлхий нийтэд харуулахыг” даалгасан байна. Тэр бас 2020 оны Токиогийн Олимпийн үеэр устөрөгчөөр ажилладаг 40,000 автомашинтай болох зорилт тавиад байгаа юм Тоёота корпораци 2014 онд анхны устөрөгчийн түлштэй автомашин Mirai-ыг үйлдвэрлэсэн бол одоогоор Япон даяар 100 хүрэхгүй түгээх станц ажиллаж байна. Эх сурвалж: Japan Times
https://ikon.mn/n/zyt
zyv
Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүд томилогдлоо
ikon.mn
05/01/2017 12:06:00
Дөрөвдүгээр сарын 20-23-нд Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Хувьцаа эзэмшигчдийн хурал болж өнгөрлөө. ТУЗ нь Ард Холдингсын бизнес стратегийг хэлэлцэж, Хөрөнгө Оруулагч Үндэстэн хувьцаат компанитай нэгдэх замаар хувьцаагаа ард иргэдэд нээлттэй болгох ажлын явцтай танилцав. Тэд Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын IPO буюу хувьцааг анхдагч зах зээл дээр гаргах асуудалд санал нэгдлээ. Мөн Ард Холдингс, түүний хараат компаниудын үйлчилгээг нэг дороос хүргэх зорилго бүхий хувьцаа эзэмшигчдэд үйлчлэх шинэ биет салбар болон цахим платформтой танилцаж, ажлын явцыг хэлэлцэв. Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 23-нд зохион байгуулав. Хуралд давхардсан тоогоор 400 гаруй хувьцаа эзэмшигч оролцож компаниудынхаа үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай танилцаж, хөрөнгө оруулалтын үр дүнг хэлэлцэв. Хувьцаа эзэмшигчид Ж.Оюунгэрэл, Ч.Ганхуяг, Х.Батхишиг, Бруно Рашле, Энтони Хоброу, Ц.Ариунтөгс, П.Батбаяр, Л.Соронзонболд, О.Одбаяр нарыг ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнээр улируулан сонгож, шинээр Ч.Номин (Монгол ТВ), Н.Мөнхнасан (Монполимет) нарыг ТУЗ-ийн бүрэлдэхүүнд оруулав. Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Юуны түрүүнд хуралдаа идэвхтэй оролцож, компанийнхаа үр дүнтэй танилцахаар ирсэн нийт хувьцаа эзэмшигчиддээ баярлалаа. Хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагын хооронд амьд харилцаа үүсч, итгэлцэл нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хэмнэл ирж буйг харуулснаараа энэ удаагийн хурал онцлог боллоо. Хурлын үр дүнд Ард Кредит нь Монголын анхны нээлттэй арилжаалагддаг хувьцаат ББСБ болох гэж байгааг ч онцолмоор байна. Мөн Ардын олон мянган хувьцаа эзэмшигчдийн баялгийг үр ашигтай удирдаж, Монголчууд өөрийн гэсэн банктай болох үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаар манай ТУЗ-д шинээр сонгогдсон бизнесийн залуу эмэгтэй манлайлагч Ч.Номин, Н.Мөнхнасан нартаа амжилт хүсье” гэлээ. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ardholdings.com цахим хуудаснаас авч болно. Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьчлалд амжилттай оролцож, өнөөдрийн байдлаар тус компанийн 31 хувийг эзэмшиж байна. Бидэнтэй холбогдох хаяг: Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, II давхар цэнэг.эрдэмтэй.өнгөлөх 7707-8080 [email protected] www.ardholdings.com
https://ikon.mn/n/zyv
zyw
"ОУВС-аас татвар нэм гэж хэлээгүйг Нийл Сакер тодорхой илэрхийлсэн байна"
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/01/2017 12:43:00
Гэрэл зургийг mpa.mn Ардчилсан Намын олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Магнай болон тус намын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд "Өнөөдөр Монголын түүхэнд хар будгаар тэмдэглэгдэх өдөр болж байна. Учир нь эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхаргын амьжиргаанд ноцтойгоор халдлаа. 4 сарын 14-ний өдөр долоон төрлийн татвар нэмсэн. ОУВС-аас татвар нэмэхийг шаардаж байгаа гэж эрх баригчид тайлбарласан. Гэтэл ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакерын сонинд өгсөн ярилцлагаар бол ямар зардлыг танах эсэх нь засгийн газрын өөрийнх нь асуудал гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл ОУВС-аас татвар нэм гэж хэлээгүй гэдгийг тэрээр тодорхой илэрхийлсэн байна. Монголчуудын дундаж давхаргын амь амьдралаа залгуулж байгаа машин нь 10-аас дээш жилийн насжилттай машин гэдэг судалгаа гарсан. Татвар нэмэхгүй байх талаар төрийн захиргааны албан хаагчдын шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид мэргэжлийн хүний, судлаачдын үгийг сонсохгүй байгаа. АН-ын зүгээс үндэслэлгүй, судалгаагүй татвар нэмж байгаа явдлаа дахин нэг харахыг эрх баригчдаас шаардаж байна" гэв. УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвших эрхээ хасууллаа гэж дүгнэж байна Гэрэл зургийг mpa.mn АН-ын олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга​ О.Магнай "УИХ-аар концесстэй холбоотой асуудал батлагдаж гарсан. Долоон концессын нийт хэмжээ 744 тэрбум 90 сая төгрөг. Эдгээр концессын гэрээнүүд хийгдэхэд бэлэн болоод байгаа. Нэр бүхий хүмүүс концессын гэрээ зурж байгаа талд байна гэдэг нь нууц биш болсон. Ардчилсан нам үүнийг хулгай ил цагаандаа гарлаа гэж үзэж байна. Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын Мак гэх компани 78 тэрбум 752 сая төгрөгийн концессын гэрээ хийхэд бэлэн болсон. Ямар ч тендер зарлалгүйгээр ийм гэрээ хийж байгааг хулгай гэж үзэж байна. Хоёрдугаарт, Хууль зүйн сайд С.Бямбацогтын үндсэн хийдэг ажил нь улсаас тендер авах юм. Өнөөдөр хууль зүйн сайд хийж байж цадаагүй, ханаагүй байна. С.Бямбацогт Чойрын дэд станцын өргөтгөл шинэтгэл нэрээр 77 тэрбум 695 сая төгрөгийн концессыг засгийн газраас авчээ. Засгийн газрын гишүүд нь засгийн газартайгаа гэрээ хийж концесс авна гэдэг чинь байж боломгүй үйлдэл. Гуравдугаарт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 26 тэрбум төгрөгийн концессын гэрээ байгуулжээ. Дархан эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах, барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр 22.2 км замын концессыг Ерөнхий сайд нь өөрөө авч байна. 2014 оны 11 сарын 12-нд Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат хоёр хоорондоо гэрээ хийж нэгэндээ машин бэлэглэсэн байгаа юм. 2012 онд үйлдвэрлэсэн Toyoto lexus 570 машиныг 150 сая төгрөгөөр нэгэндээ зарлаа гэж яриад гэрээ хийжээ. Энэ машин одоо хаана байгаа вэ? машины 150 сая төгрөгийг Ж.Эрдэнэбат хаанаас олсон бэ? одоо хүртэл тодорхойгүй. Тун удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Хуулиар сонгуулийн сурталчилгаа 21 хоногийн өмнө эхлэх ёстой гэж заасан. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд 10 гаруй телевизээр "Бүрэн зураглал" нэртэй нэвтрүүлгийг хийлгэн цацаж, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан сонгуулийн сурталчилгаа хийлээ. МАН-ын байдлаас харахад өнгөрсөн сонгуулийн бөхийн холбооноос хүн дэвшүүлсэн энэ удаад уяачдын холбооноос хүн дэвшүүлэх нь гэсэн сэтгэгдлийг төрүүллээ. АН-ын зүгээс энэ асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороонд хандана. Шударга шүүх гэж байдаг юм бол УИХ-ын дарга М.Энхболд нэвтрүүлэг цацаж сурталчилгаа хийснээр нэр дэвших эрхээ хасууллаа гэж дүгнэж байна. Татвар нэмж байгаа асуудлыг дундаж давхарга руу дайрсан дайралт гэж үзэж байгаа" гэлээ.
https://ikon.mn/n/zyw
zyx
Улсын хэмжээнд мал төллөлт 59 хувьтай байна
Г.Мөрөн, iKon.mn
05/01/2017 12:31:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Услын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал төллөлт 59.0 хувьтай байна. Нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байгаа аж. Тодруулбал, 40.7 мянган ботго, 162.0 мянган унага, 410.4 мянган тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Энэ тоог өмнөх 7 хоногтой харьцуулбал 2.4 саяар нэмэгджээ.
https://ikon.mn/n/zyx
zyy
Б.Энхбаяр: Зөрчлийн хуулиар худлаа мэдээллийг анх сошиалд тараасан хүнийг л шийтгэнэ
ikon.mn
05/01/2017 13:41:00
Гэрэл зургийг mpa.mn Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр МҮОНРТ-ийн “Ярилцъя” нэвтрүүлэгт Зөрчлийн тухай хуулиар ярилцлага өгснийг хүргэж байна. -Зөрчлийн тухай хуулийн төсөл нэлээд анхаарал татаж байна. Өнгөрсөн долоо хоногт багагүй хэл ам таталлаа. Тэгэхээр яриагаа Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ойлголтоос эхэлмээр байна. Хүн болгоныг торгох гээд байгаа юм уу. Яг ямар хуулийн төсөл юм бэ ? -Манай Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, нийгмийн шинэ зохион байгуулалтад орсон. Үүнээс хойш хууль эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг тасралтгүй хийж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийгмийн дэг журам, харилцааг зохицуулсан 460 орчим хууль, 970 орчим захиргааны хэм хэмжээг тогтоосон акт үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, сайд нар, агентлагийн дарга нарын гаргасан нийтээр хэм хэмжээ тогтоосон 1,000 шахам акт үйлчилж байна. Нийтдээ 1,500 хууль болон эрхийн актуудын хүрээнд нийгмийн харилцааг зохицуулж байна. 1,500 орчим эрхийн актуудыг аваад үзэхээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд маш их үүрэгжүүлсэн, хориглосон, хэм хэмжээ заасан, тэр болгондоо тодорхой хариуцлага шийтгэл заасан хуулиудыг баталж ирсэн байдаг. Сүүлдээ иргэд ч энэ олон үүрэг хариуцлага, хориглосон заалтуудыг мэдэхээ байсан, хууль тогтоогч, сахиулагчдад ч үүнийг хэрэглэхэд их төвөгтэй болж ирсэн. Зарим нь хориглосон заалтуудыг мэддэггүй. Жишээ нь, Боловсролын тухай хуульд орой эцэг эх нь хүүхдэд үлгэр ярьж өгөх ёстой гэж заасан байдаг. Ийм заалт байдаг гэдгийг эцэг эхчүүд мэддэг гэдэгт би лав эргэлзэж байна. Салбар болгоны хуулийг боловсруулахдаа үүнийг зөрчвөл ингэж хариуцлага тооцно гэсээр байтал сүүлдээ эмх замбараагүй, давхацсан, зөрчилдсөн хууль эрх зүйн систем бий болчихсон. Торгох шийтгэлийн хувьд гэхэд гурван янзаар торгодог. Заримд нь шууд сонгох санкцгүйгээр 10,000, 20,000 төгрөгөөр торгоно гэж тоо бичдэг. Гэтэл зарим хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц эсвэл хоёр, гурав дахин нэмэгдүүлж гээд биччихнэ. Өөрөөр бас 10,000-100,000 төгрөгийн хооронд торгоно гээд интервалтай заасан байдаг. Цоо шинээр хариуцлага ярих гэж байгаа юм шиг ойлгоод байгаа нь буруу Ингэхээр ял шийтгэлийн бодлого эмх замбараагүй, системгүй, зарим тохиолдолд хууль сахиулагчийн үзэмжээр шийдэгддэг болж эхэлж байна. Жишээлбэл, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан тохиолдолд 50,000-100,000 төгрөгөөр торгоно гэхэд хэдэн төгрөгөөр торгох вэ гэдэг нь тухайн байцаагчийн үзэмжийн асуудал болчихож байгаа юм. Энэ нь цаашлаад авлига, хээл хахуулийн үүдэл болохыг үгүйсгэх аргагүй. Эрүүгийн хуульд танхайрах гэж бий. Захиргааны хуульд ч танхайрах гээд байж байдаг. Хүнийг 50,000 төгрөгөөр торгох уу, таван жил хорих уу гэдгийг шийдэх эрх мэдэлтэй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хэрвээ дургүй нь хүрвэл шоронд явуулж ч болох нь. Эсрэгээрээ гайгүй өнгөрвөл 50,000 төгрөгөөр торгож ч болно. Үндсэндээ адилхан үйлдэл өөр ял шийтгэлийн бодлоготой байж болохгүй. Нийтдээ 240 хуульд байгаа хориглосон, шийтгэлийг нэг хуульд системчлэх зорилготойгоор Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Энэ нэлээн том цар хүрээтэй ажил учраас 2009 оноос хойш энэ ажлыг хийсэн байдаг. УИХ-д 2013 онд өргөн барьсан ч хоёр гурван удаа буцаж байсан.2015 онд батлагдсан Зөрчлийн хуулийг шинэ Засгийн газар үйлчлэх хугацааг нь хойшлуулж, шинэчлэн боловсруулж, өргөн барьсан нь одоо хэлэлцэгдээд явж байна. -Зөрчлийн тухай хуулийг хэрэгжих хугацааг яагаад хойшлуулсан юм бэ? -Зөрчлийн тухай хуульд 1600 зөрчил багтсан. Ганцхан гүтгэх асуудлыг бичсэн юм биш л дээ. Иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамааралтай, суурь эрхтэй холбоотой учраас нухацтай хэлэлцэх ёстой гэдэг дээр би санал нэг байгаа. Хууль зүйн техник бичилтийн хувьд энэ хуулийг хэрэглэж болохооргүй биччихсэн байсан. Тухайлбал, зүй бусаар биеэ авч явах гэдэг зөрчил байлаа гэж бодоход үүний шинж нь “Мансуурсан, зөвшөөрөгдөөгүй газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол 50,000 төгрөгөөр торгоно” гэж байгаа. Тэгэхээр үүгээр бол тухайн хүн мансуурч, согтууруулах ундаа хэрэглэж, энэ хоёр үйлдлийг нэгэн зэрэг хийсэн тохиолдолд л торгоно гэсэн үг. Ийм алдаатай бичилттэй болсон. Мансуурсан гэдэг нь хар тамхи биш шүү дээ. Тэр нь Эрүүгийн хуулиар зохицуулагдана. Харин энд заасан мансуурах нь цавуу үнэрлэх, ахуйн зориулалттай юм үнэртэж мансуурч байгааг хэлж байгаа юм. Хориглосон гэдэг нь нийтийн үйлчилгээний газар, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулахыг хэлээд байгаа юм. Энэ бүх зөрчлүүдэд оноох хариуцлагыг илүү тодорхой болгож Зөрчлийн хуульд бичиж байгаа. -Зөрчлийн тухай хуулиар торгуулийн хэмжээг нэмж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж байна гэж зарим улстөрчид шүүмжилж байгаа. Торгуулийн хэмжээнд өөрчлөлт орсон уу? -Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 1992 онд батлагдсан хуульд янз бүрийн торгуулийн шийтгэл байгаа. Шинээр боловсруулсан Зөрчлийн хуульд торгуулийн хэмжээг нэмсэн нэг ч зүйл байхгүй гэдгийг шуудхан хэлье. Нийтдээ 1600 орчим зөрчлийн 40 хувьд нь одоо байгаа торгуулийн хэмжээг хэвээр хадгалсан бол 60 хувьд нь торгуулийн хэмжээг харин ч багасгаж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл 2015 онд батлагдсан, өнгөрсөн онд хэрэгжиж эхлэх гэж байсан хуульд оруулсан байсан торгуулийн хэмжээг багасгаж оруулж ирсэн. Тэр хуульд нэг торгуулийн нэгжийг 2,000 төгрөгөөр тооцохоор байсан бол шинэ Зөрчлийн хуульд 1,000 төгрөгөөр буюу 50 хувь бууруулсан. Яагаад гэвэл эдийн засаг муудсан, иргэдийн орлого нэмэгдээгүй байхад торгууль нэмж болохгүй гэж шинэ Засгийн газар үзсэн. Зарим хууль тогтоогчид бизнес эрхлэгчдийг их хэмжээгээр торгох гээд байна гэж яриад байна лээ. Өмнө батлагдсан Зөрчлийн хуулийг өнгөрсөн парламентаар хэлэлцэж байхад 800 сая, бүр нэг тэрбум төгрөгөөр торгох заалт явж байсан шүү дээ. Үүнийг тухайн үед сөрөг хүчин байсан Монгол Ардын нам шүүмжилж, ингэж болохгүй гэж шаардлага тавьсаны үр дүнд хуулийн этгээдийг хамгийн дээд тал нь 400 сая төгрөг хүртэл торгох заалт оруулж байсан. Одоо шинэ Засгийн газар оруулж ирэхдээ хамгийн дээд тал нь 100 сая төгрөгөөр торгохоор ярьж байна. 1,600 гаруй зөрчлийн ердөө 10 зөрчил дээр л 100 сая төгрөгийн асуудал яригдаж байгаа. Энэ 10 зөрчлийнх нь 8 нь банктай холбоотой байгаа юм. Банк байгуулах тусгай зөвшөөрөл аваагүй байж иргэдээс хадгаламж татаад, зээл олгоод хууль бусаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдэл дээр 100 сая төгрөгөөр торгоно. Түүнээс зүгээр үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ өндөр хэмжээтэй торгох заалт огт байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна. Дээр дурдсанчлан торгох хэмжээг 4 дахин буулгасан байгаа. -Энэ хуулийн нийгэм дэх ач холбогдлыг нь та хэрхэн харж байна вэ? -Хүний эрх бусад хүний эрхээр хязгаарлагддаг нийгэмд бид амьдарч байгаа. Та үнэхээр дур зоргоороо амьдармаар байвал эзгүй арал дээр Робинзон Крузо шиг амьдарч болно. Та нэгэнт эзгүй арал дээр биш хүний нийгэмд амьдарч байгаа бол тэнд тогтсон ёс зүй, дэг жаягыг дагаж мөрдөх үүрэгтэй. Тэгэхээр дэг журамтай нийгэмд амьдруулах гэж Зөрчлийн хуулийг баталж байгаа юм. Та хаа таарсан газраа хогоо хаяж, чангаар хашгирч болохгүй. Наад зах нь та очер дугаар дайрч, хэрүүл шуугиан үүсгэж болохгүй гэдэг нийгмийн харилцаанаас эхлээд зохицуулж байгаа. Гэхдээ бүх зүйлийг хамаад зохицуулаад байна гэж ойлгож болохгүй. Зөрчлийн хуульд торгуулийн сонгох санкц гэж байхгүй. Жишээ нь гудамжинд шүлсээ хаях юм бол 10.000 төгрөгөөр, улаан гэрлээр гарвал 25,000, гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20,000, хурд хэтрүүлбэл 50,000 төгрөгөөр торгоно ч гэдэг юм уу маш тодорхой заасан Энэ бол цоо шинэ зүйл биш. 1992 оноос өмнөх хуульд ч хойшхид нь ч байсан. Цоо шинээр хариуцлага ярих гэж байгаа юм шиг ойлгоод байгаа нь буруу. ХАЛААСНЫ ХУЛГАЙЧИД ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ НЬ ДАХИАД ХУЛГАЙ ХИЙ ГЭСНЭЭС ӨӨРЦГҮЙ -Ямар тохиолдолд баривчлах ял шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд тусгасан бэ? -Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд баривчлах шийтгэл байхгүй. Хэлэлцүүлгийн явцад баривчлах шийтгэл орж ирсэн. Манай Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулж байгаа. 1600 зөрчлийн ердөө дөрөвт нь баривчлах шийтгэл оногдуулж байгаа. Олон нийтийн газар үймүүлж, аяга таваг хагалаад, амгалан тайван байдал алдагдуулаад агсам согтуу тавиад байгаа нөхрийг торгоод яваад байх юм уу. Торгохыг нь торгож, давтан үйлдэл гаргаад байгаа хүнийг 7-30 хоног баривчилж, гэм зэмийг нь өөрт ойлгуулдаг байсан нь дээр гэж бодож байгаа юм. Манай улсад жилдээ 92.000 танхайрах зөрчил гардаг. Өөрөөр хэлбэл маш ихээр үйлдэгддэг түгээмэл хэрэг. Халаасны хулгайн тухайд гэхэд торгууль оногдуулаад байх нь дахиад яваад хулгай хийгээд хохирлоо барагдуулчих гэж хэлж байгаагаас өөрцгүй. Халаасны хулгай хийсэн хүнийг торгоно гэдэг шийтгэлийн хувьд их буруу. Тэр зөрчилтэйгээ огт уялдахгүй байгаа юм. Тиймээс халаасны хулгай хийгээд байгаа хүнийг баривчлана. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 240 мянган төгрөг хүрэхгүй бол гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Мөнгөө алдсан хүмүүсийн хохирлыг барагдуулах эрх ашиг зөрчигддөг. Нийгэмд ийм хулгайч нарын толгойг нь илээд яваад байх юм уу. Анхны үйлдэл дээр нь болохгүй шүү гэж анхааруулж, том гэмт хэрэгтэн болохоос нь урьдчилан сэргийлэх ёстой биз дээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд баривчилна гэдэг заалт байгаа Одоо тэр заалтыг бичээд орохоор та нар шинээр баривчлах гэж байна гээд байгаа юм.Гэр бүлээ айлгаж ичээгээд байгаа нөхрийг торгохоор аягүй бол өнөөх зодуулсан эхнэр нь дахиад хохирч торгуулийн мөнгийг өмнөөс нь төлж таарнаа даа. Тэгэхээр тэр танхай этгээдийг 7 хоног саатуулж, дахиж ингэж болохгүй шүү гэдгийг ойлгуулах нь чухал биз дээ. Жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлах арга хэмжээ авч байгаа. Согтуугаар жолоо барьж байгаад 25 мянган төгрөгөөр торгуулчихаад л яваад байж болохгүй биз дээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг баривчилж байгаа нь цаанаа хүний амь насыг хамгаалж байгаа хэрэг. Жилдээ 40 гаруй хүүхэд согтуу жолоочийн буруугаас амиа алддаг. 7000 гаруй хүн согтуу жолоочийн буруугаас болж бэртэл гэмтэл авч байна. Энэ хүмүүсийг торгоод яваад байх юм уу. Ийм дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл оногдуулж байгаа. Ингэхээр л хүний эрхэнд халдах гэж байна гэж яриад байна. Бид яагаад цаана нь эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүсийг, хохироогч биш хохирогчийн эрх ашгийг олж харахгүй байгаа юм бэ. ГҮТГЭГДЛЭЭ ГЭЭД ИРГЭН АМИА ХОРЛОЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ Ч БИЙ -Гүтгэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн байгууллагад их хэмжээний торгууль оногдуулах санал Зөрчлийн хуулийн төсөлд орж ирсэн ч эсэргүүцэлтэй тулгарч татлаа? -Эрүүгийн хуульд заасан гүтгэх гэдэг заалтаар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 170 орчим хүн шалгагдсан байдаг. Энэ 170 орчим хүний 50 хүрэхгүй хувь нь сэтгүүлч. Өөрөөр хэлбэл гүтгэх гэдэг ганцхан сэтгүүлчидтэй хамааралтай заалт биш гэдэг нь эндээс харагдаж байгаа биз. Жирийн иргэд, аж ахуйн нэгж нэг нэгнийхээ нэр хүндэд халддаг асуудал байдаг. Олон нийтийн мэдэх эрхтэй холбоотой асуудлыг эрүүжүүлээд байна гэдэг үндэслэлээр өмнөх парламент гүтгэхийг Эрүүгийн хуулиас аваад Зөрчлийн хуулиар зохицуулсан. Шинэ Засгийн газар энэ заалтыг огт хөндөхгүйгээр шийтгэлийг хэвээр нь оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл иргэнийг 2 сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр гүтгэсэн үйлдэл дээр торгоно гэдэг заалт оруулж ирсэн. Хууль тогтоогчид ямар ч хуулийн төсөл дээр санал гаргах эрхтэй. Энэ заалт дээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан санал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэний мэдэх эрхэд халдлаа гэж дургүйцлээ илэрхийлсэн. Түрүүн би хэлсэн цөөхөн үйлдэл дээр их хэмжээний мөнгөөр торгож байгаа тэр нь ноцтой үйлдэл байгаа гэж. Банк байгуулах тухай асуудал дээр 100 сая төгрөгийн торгууль бичээд ороод ирж байхад түүнтэй адилхан гүтгэх дээр 100 сая төгрөг гэчихээр шийтгэлийн адил тэгш, шударга ёсны зарчим гээд олон зүйл алдагдаж байгаа юм. Нөгөө талаасаа Эрүүгийн хуулиасаа давсан чанга шийтгэлтэй Зөрчлийн хууль гэж байж таарахгүй. Тиймээс 2 сая, 20 сая гэдэг байр суурь дээрээ хэвээр үлдэж байх шиг байна. Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, энэ заалтыг Зөрчлийн хууль дээрээс бүр авч хаях хэрэгтэй гэсэн. Би хувьдаа энэ бол огт шийтгэлгүй байж болохгүй гэж боддог. Гүтгэлгийн цаана хувь хүний нэр төр, бизнесийн ашиг сонирхол байдаг. Хуулиар хамгаалагдах ёстой зүйл мөн үү гэвэл мөн. Хажуугийн рестораныхаа нэр хүндийг унагаахын тулд зориуд худал мэдээлэл цацаад байх магадлалтай. Монголчууд “Нэр хугарахаар яс хугар”-сан нь дээр гэж үздэг. Хүний нэр хүнд гэдэг бие махбодийн өвчин зовлонгоос илүү хамгаалагдах ёстой. Гүтгэгдлээ гээд иргэн амиа хорлож байсан тохиолдол ч бий. Тодорхой хүмүүс дээр гэхэд ирээдүйд олох байсан гэрээ хэлцэл, ажил амьдралаа алдаж болно. Тиймээс задгай тавьж хэн дуртайгаа гүтгэж болдог нийгэмд амьдарч болохгүй. Худлаа мэдээлэл тараах нь хуулийн хариуцлагатай. Хувь хүн хэлж байгаа үгэндээ эзэн болж хариуцлагатай явбал хэн ч шийтгэл хүлээхгүй. Зөрчлийн хууль ганцхан шийтгэх биш урьдчилан сэргийлэх хууль юм. -Цахим орчинд хуурамч хаягнаас бусдын нэр хүндэд халдах байдал түгээмэл байна. Үүнийг хуульд хэрхэн зохицуулж байгаа вэ? -2002 онд Эрүүгийн хууль батлагдах үед цахим сүлжээ хүчтэй байсангүй. Сүүлийн үед цахим сүлжээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс дутахааргүй хүчтэй болж байна. Монгол Улсад твиттер хэрэглэгчид 100 гаруй мянга болж байна. Фэйсбүүкт өдөр тутам өөрийнхөө мэдээллийг оруулдаг хэрэглэгчид 300 мянга хүрлээ. Өнөөдөр фэйсбүүк дээрээ 100 мянган дагагчтай маш олон хүн байна. Гэтэл өнөөдөр 100.000 хувь захиалагддаг сонин гэж байх уу. Тэгэхээр цахим уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү хүртээмжтэй, далайцтай болж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд бол гүтгэх гэдэгт цахим сүлжээ ороогүй. 2015 онд батлагдсан хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр гэж байгаа. Тэгэхээр цахим сүлжээнд хүний нэр төрд халдсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл худал мэдээллийг дамжуулсан хүмүүсийг давхар торгох гэж байна гэсэн ташаа мэдээлэл яваад байна л даа. Тийм зүйл байхгүй. Худлаа мэдээллийг анх сошиалд тараасан хүнийг л шийтгэнэ. Тэр мэдээллийг нь шэйрлэсэн 100 хүнийг шийтгэх асуудал байхгүй гэдгийг ойлгох ёстой. Бусад улс орнууд сошиал хэрэглэгчийн цар хүрээ дагагчийн тоогоор нь зохицуулах гэж оролдож байна. Хоёр хөрш маань өөрсдийн нийгмийн сүлжээтэй. Худал мэдээлэл цацаад байвал хаадаг, хянадаг. Бидний хэрэглэж байгаа твиттер, фэйсбүүк АНУ-ын компанийнх. Бидний хувьд нэр зураггүй хуурамч хаягны араас гүтгэлэг тараагаад байгаа хүний талаар тухайн компанид хандах боломжтой. Мөн манайд кибер аюулгүй байдлын хэлтэс ажилладаг. Нэр нүүрээ халхалж байгаад гүтгэлэг тараагаад байгаа хүмүүс өөрийгөө олдохгүй гэж бодвол эндүүрэл. Ингэж гүтгэлэг тараагаад байгаа этгээдийг олоод хариуцлага тооцох бүрэн боломжтой гэдгийг тэд ойлгох ёстой. -Ярилцсанд баярлалаа Эх сурвалж: ХЗДХЯ
https://ikon.mn/n/zyy
zyz
"ХАА-н бирж, брокерууд шимтгэл авдаг ч улсын төсөвт татвар төлдөггүй"
А.Үлэмж, iKon.mn
05/01/2017 13:36:00
Гэрэл зургийг mpa.mn Монголын 20 гаруй үйлдвэр Итали, Хятад, Англи, Солонгос, Япон зэрэг оронд ноос, ноолуураа экспортолдог байна. Ингэхдээ ХАА-н биржээс “Биржээр арилжаалагдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг авдаг аж. Энэ тодорхойлолт нь 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг байна. Компаниуд энэхүү тодорхойлолтоо авахын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг ч бирж болон брокерийн компаниудаас ноос, ноолуурыг гаргахдаа ангилан ялгах, угаах, боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, даатгалд хамруулах зэрэг үйлчилгээг авдаггүй, өөрсдөө хийлгэдэг аж. Хөдөө аж ахуйн бирж болон брокеруудын хууль бус ажиллагааны тухай гомдол Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд /МХЭАХНҮХ/ иржээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. МХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал О.Нарантуяа "Экспортлогчид 2016 онд угаасан 5,400 тонн, боловсруулаагүй 7,700 тонн ноолуурт тодорхойлолт авахын тулд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг бирж, брокеруудад төлсөн. Энэ шимтгэлээс Санхүүгийн зохицуулах хорооноос эхлээд ХАА-н бирж, брокерууд хувь хүртдэг. 2017 онд түүхий ноолуурын бэлтгэлийн үнэ нэг кг ноолуур 95,000-102,000 төгрөг болтлоо өссөн. Гэвч өнөөдрийн ханшаар ноолуурын үнэ 65,000-67,000 төгрөг байгаа. Харин ХАА-н бирж тодорхойлолт олгохдоо нэг кг ноолуурын үнийг 85,600 төгрөгөөр тооцож байна. Ингэснээр 20 тоннын нэг контейнер ноолуураас 14 сая төгрөгийн шимтгэлийг ХАА-н бирж авч байгаа гэсэн үг. Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед экспортлогч компаниудаас ямар ч зардал гаргаагүй атлаа авсан шимтгэлийн орлогоосоо улсын төсөвт огт татвар төлдөггүй, зардлаа хуурамчаар өсгөж, байнга алдагдалтай тайлан гаргаж ирсэн байна" гэлээ. Засгийн газрын 2015 оны 330 тоот тогтоолоор ХАА-н биржийн хувьцааны эзэмшлийг өөрчилж, 34 хувийг Монголын төр, 66 хувийг Хонг Конгийн хөрөнгө оруулагчид худалдсан байна. Өөрөөр хэлбэл, экспортлогчдоос авч буй тэр их мөнгө улсын төсөвт ордоггүй байна. Дотоодын компаниудаас авч буй орлогын ихэнх хувь Хонг Конгийн хөрөнгө оруулагчийн данс руу ордог байна. Энэ байдлыг таслан зогсоох, өөрчлөх зорилгоор экспортлогч хил дээр нэг кг ноолуураас 8,000 төгрөгийн шимтгэл авах саналыг удаа дараа гаргасан ч хэн ч дэмжээгүй гэдгийг О.Нарантуяа хэлж байлаа. Хэрвээ хил дээр 8,000 төгрөг авбал улсын төсөвт жилд 32 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог гаргажээ. Энэ асуудал зөвхөн ноос ноолуур экспортлогчдод тулгардаггүй байна. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Бид малчдаас арьсыг ноос, ноолууртай нь худалдаж авч байгаа. Тэгээд угааж, боловсруулаад гаднын зах зээл рүү гаргадаг. Харин гадагш нь гаргахад ХАА-н биржээр худалдаалсан байх ёстой гэсэн журамтай. ХАА-н биржээс худалдаа хийсэн гэх бичиг худалдаж авч байгаа нь үйлдвэрлэгчдийг хүссэн, хүсээгүй татвараас зайлсхийх байдалд хүргэж байна. Энэ талаар бид ХХААХҮЯ, ХАА-н биржид олон удаа хүсэлт тавьсан ч өөрчлөгдөөгүй. Энэ тогтолцоог арилгахгүй бол болохгүй байна. Өөрөөр хэлбэл, малчны авах мөнгийг ХАА-н бирж гэсэн нэрийн дор компьютерын ард суусан хэдэн нөхөд аваад байна” гэв.
https://ikon.mn/n/zyz
zz
Энэтхэг улс Ангараг гариг руу сансрын хөлөг хөөргөлөө
Р.Түвшин, iKon.mn
11/06/2013 07:40:00
Энэтхэг улс Ангараг гариг руу сансрын хөлөг хөөргөлөө. Уг хөлөг 300 хоног нисэж 2014 оны намар Ангарагийн тойрог замд орох юм. Зургаан жил бэлдсэний эцэст ийнхүү хөөргөсөн байна. Хэрвээ энэ нислэг амжилттай болвол Энэтхэг улс нь Ангарагт станцаа хүргэж чадсан 4 дэх улс болох юм байна. Өмнө нь АНУ, ЗХУ, Европын Холбооны 3 станц л амжилттай хүрээд байгаа аж. Мөн Ази тивийн анхны төлөөлөгч болох боломжтой. Түүхэнд ЗХУ, ОХУ, АНУ, Англи, Европ, Япон, Хятад зэрэг улсууд сансрын хөлгөө хөөргөж байснаас амжилттай болсон нь дээр дурдсан гурав гэнэ. Энэтхэгийн гол өрсөлдөгч Хятадын хөөргөсөн хөлөг амжилт олоогүй юм. Тиймээс бүс нутгийн гол өрсөлдөгчийнхөө урд орох нь маш их ач холбогдолтой нь тодорхой.
https://ikon.mn/n/zz
zz0
БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
ikon.mn
05/01/2017 13:27:00
БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр эхэллээ. Айлчлалын эхэнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Лиг Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр ШУА дээр хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Монгол, Хятадын сайн хөршийн харилцан итгэлцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Хоёр орон БНМАУ-ын ШУА, Хятадын ШУА хоорондын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталгаажуулсан хэлэлцээр болон Монгол Улсын ШУА, Хятадын Шинжлэх ухааны академитай 1991, 1999 байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичиг, протоколуудын хүрээнд хамтран ажиллаж байна. Харин энэ удаагийн айлчлалаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын найрсаг солилцооны жилийн хүрээнд эрдэм шинжилгээний хамтарсан хуралдаануудыг 2014 онд, Торгоны замын олон улсын форумыг БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын оролцоотой тус тус зохион байгуулсан байдаг. Эх сурвалж: ШУА
https://ikon.mn/n/zz0
zz1
Трамп Ким Жон Уныг “нэлээд ухаалаг залуу” гэж магтав
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 13:31:00
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ням гарагт телевизийн сувгаар ярихдаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг “нэлээд ухаалаг залуу” гэж магтсан байна. Ким Жон Уныг сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг хэлж мэдэхгүй ч 2011 онд эцгийгээ нас барсны дараа буюу 27 настайгаасаа эхлэн улс орныг удирдах хэцүү ажилтай нүүр тулсан хүн гэж Трамп онцолжээ. CBS сувгийн “Face The Nation” хөтөлбөрт орсон Дональд Трамп “Маш хэцүү хүмүүстэй, ялангуяа генералуудтай ойлголцох хэрэг гарсан нь ойлгомжтой. Тэр их залуудаа эрх мэдлийг гартаа оруулсан хүн. Тиймээс тэр нэлээд ухаалаг залуу байж таарна” гэсэн юм. Гэвч Ким Жон Уны үүсгэж байгаа асуудлыг тэвчих аргагүй гэж Трамп хэлжээ. Харин Бямба гарагт Хойд Солонгосын харвасан пуужингийн хариуд ямар арга хэмжээ авахыг асуухад тэр “Энэ бол шатрын нүүдэл шиг. Би өөрийн юу бодож байгааг бусдад мэдэгдмээргүй байна. Ямар ч байсан дахин ийм явдал гаргуулахгүй байх шийдлийг бид олж хэрэгжүүлнэ” гэсэн юм. Хэрвээ Хойд Солонгос цөмийн туршилт хийвэл Трамп “таатай хүлээж авахгүй” гээд “надаас гадна Хятадын төрийн тэргүүн мөн баярлахгүй гэдгийг би хэлж чадна” гэжээ. “Таагүй хандах” гэдгийг зэвсэг хэрэглэнэ гэсэн үг мөн эсэхийг асуухад Трамп “Мэдэхгүй. Зүгээр л юу болохыг харцгаая” гэсэн байна. Харин Хятадыг хэрхэн Хойд Солонгосын эсрэг ашиглаж байгаа тухай асуухад “Шууд хэлэхэд, Хойд Солонгосын асуудал бол худалдааны асуудлаас чухал. Худалдаа чухал л даа. Гэхдээ дайн болж, олон сая хүний амь үрэгдэхээс чухал юм гэж үү?” гэж Трамп хариулжээ. “Тиймээс хэрвээ Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд Хятад бидэнд тусалж чадвал энэ нь АНУ-ын хувьд ашигтай гадаад худалдааны гэрээ байгуулснаас ялгаагүй ач холбогдолтой юм” гэж Дональд Трамп тайлбарласан байна. Эх сурвалж: Korea Herald
https://ikon.mn/n/zz1
zz2
ФОТО: Майн нэгний жагсаал
А.Төгөлдөр, iKon.mn
05/01/2017 14:37:00
Гэрэл зургийг mpa.mn Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдөр. Энэ өдөр олон улсын иргэд, хөдөлмөрчид өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө, өөрсдийн байр суурь, санаа бодлыг, тулгамдсан асуудлаа тухайн улс орныхоо төр засагт илэрхийлж жагсаж цугладаг. ҮЭ-ийн гишүүд, ахмад буурлууд, залуучууд өөрсдийнхөө эрхийн төлөө, Монгол Улс эдийн засгийн хүнд байдлаас гарах нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж Д.Сүхбаатарын талбай дээр жагсаж байна. Тэд Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун, газрын доор ажиллагсдын тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна, Залуучуудыг хөдөлмөрлөх нөхцлөөр хангая, Автозамчид бид бүтээсээр, ажилласаар, ядуурсаар, Хөдөлмөрчин залуус эрх ашгийнхаа төлөө нэгдэцгээе, Хөдөлмөрчдийг мөлжихөө зогсоо, Эдийн засгийн хямрал нэрийдлээр иргэдийн халаасанд гар дүрэхээ зогсоо зэрэг шаардлагуудыг хүргэж байна. Жагсаал 16.00 цаг хүртэл үргэлжилнэ. Фото сурвалжилга Гэрэл зургийг Mpa.mn
https://ikon.mn/n/zz2
zz3
Г.Ганбат: МАНАН бүлэглэлийн хоёр толгойлогчид шаардлага хүргүүлж байна
А.Үлэмж, iKon.mn
05/01/2017 14:53:00
Гэрэл зургийг mpa.mn Эх орончдын нэгдсэн эвслээс УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлж байгаа аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүн Г.Ганбат "УИХ-ын хурал 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн шилжүүлэх тухай түүхэн тогтоол гаргасан. Энэ нь ард түмний магнайг тэнийлгэсэн хэрэг болсон юм. Гэтэл өнөөдөр гурван сар өнгөрчихөөд байхад энэ ажил саармагжсан. Энэ нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хүрээлэлд шургалсан, Монголын төрд бодитой оршиж байгаа МАНАН бүлэглэлийн дарамт шахалтаас шалтгаалсан байх магадлалтай гэж бид үзэж байгаа юм. Тийм учраас өнөөдөр Монголын төрд нүүрлээд байгаа энэхүү МАНАН бүлэглэлийн толгойлогчид тодорхой боллоо. Яагаад өнөөдөр тогтоол гарчихсан байхад УИХ-ын дарга М.Энхболд энэ тал дээр өдий болтол дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Энэ байдал нь өнөөдөр явсаар УИХ-ын тогтоол, ЗГ-ын гаргасан тогтоол шүүхэд түдгэлзэхэд хүрч байна. Ийм учраас өнөөдрийн МАНАН бүлэглэлийн нэг толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд гэж бид үзэж байна. Мөн дараагийн толгойлогч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж үзэж байна. Тиймээс бид энэхүү хоёр толгойлогчид шаардлага хүргүүлж буй юм" гэв С.Ганбаатар: Монгол Улс Рио Тинтогийн улс нэртэй уурхай болж хувирсан байна Гэрэл зургийг mpa.mn Мөн энэ үеэр Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүлэгч С.Ганбаатар валютын сангийн шийдвэрийн талаар үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр "Валютын сангийн өнөөдрийн гаргаж байгаа шийдвэрээс харахад Монгол Улс Рио Тинтогийн улс нэртэй уурхай болж хувирсан байна. 13 жил бид ярьж байна. Энэ янзаар бид чимээгүй хараад суувал үр хүүхдүүд маань гутах байх даа. Валютын сан зээлээ өгөхгүй байгаа нь Монгол төрийг УИХ-ын 76 гишүүн удирдаж байгаа биш, харин Рио Тинто түүний гар хөл болсон валютын сан Монголын хууль тогтоомжуудыг өөрчилдөг болоод байна. Ийм л гунигтай байдал бидэнд ирсэн байна" гэв. Шаардлага
https://ikon.mn/n/zz3
zz4
Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ?
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 14:54:00
АНУ болон барууны орнуудын судлаачид Хойд Солонгосыг хүчээр номхотгоход гарах зардал, цөмийн дайн гарвал үүсэх хор хохирлыг тооцоолж суухад нэгэн судлаач үүнээс бүр хойно үүсэх нөхцөл байдлыг судалжээ. Тодруулбал Ким Жон Уны дэглэм унаж, тэр гэр бүлийн хамт Хятад (хамгийн өндөр магадлалтай), Орос, эсвэл Өмнөд Америкт цагаачилж амьдарвал үүний үр дүнд хоёр Солонгос нэгдэх үйл явц эхлэх юм. Энэ тухай төсөөллийг бүр 2008 оноос эхлэн судлах болсон гэгддэг. Хэрвээ ингэвэл хаалттай, харгис дэглэмд амьдарч байсан 30 сая орчим хүний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй үлдэх юм. Австралийн Үндэсний Их сургуулийн эрдэмтэн Леонид Петровын хийсэн тооцооллоор хоёр Солонгосын түүхэн нэгдэл нь $3 их наядын зардалтай болох ба хоёр орны иргэд соёлын хувьд нэгдэж, нэг үндэстэн болоход хамгийн багадаа 10 жил шаардана гэжээ. Тэр “Хоёр орны ард иргэд хоорондоо тусгаарлагдаж, өөр өөр аялгаар ярьдаг, дэлхий ертөнцийг өөр өөр нүдээр хардаг болсон байгаа” гээд Хойд Солонгосын иргэдийг Өмнөд Солонгосын эрх баригчид ялгаварлан гадуурхаж, нэг хэсэгтээ “хоёрдугаар зэрэглэлийн иргэд” гэж харьцах магадлалтай гэсэн байна. “Ядуу, түрэмгий, боловсролгүй цус нэгтнүүд нь улс орныг нь түйвээхийг Өмнөд Солонгос хүсэхгүй” гэж Петров үзэж байгаа юм. Харьцуулбал Баруун, Зүүн Германы нэгдэл маш амархан өрнөж дууссан гэдгийг тэр хэлжээ. Гэхдээ Өмнөд Солонгосын эдийн засаг хямарч, хямд ажиллах хүч хэрэгтэй байгаа тул хоёр Солонгосын нэгдэл алсдаа ашигтай болохыг Петров бас хэлсэн байна. Гэвч энэ бүх үйл явцад $3 их наядын зардал гарах ба үүнийг хэн төлөх нь тодорхойгүй гэжээ. Эх сурвалж: Independent
https://ikon.mn/n/zz4
zz5
ФОТО: “ZEV Fight Night” мэргэжлийн тулаанд тулалдах Б.Гантогтохын бэлтгэл
ikon.mn
05/01/2017 15:08:00
Муатай кикбоксын олон улсын хэмжээний мастер, Гаруда /GARUDA/ ММА клубын дасгалжуулагч, тамирчин Баатарчулууны Гантогтох. 1996 оны 3 сарын 16-нд Улаанбаатар хотноо төрсөн. Түүний хүүхэд нас Дорнод аймагт өнгөрчээ. Хурдан морины дэлэн дээр уралдан хүүхэд ахуй насаа үдсэн Гантогтох 2008 оноос эхлэн Муай Тай, Кикбоксоор хичээллэж эхэлжээ. Мэргэжлээ ч сонгож амжаагүй сургуулийн сурагчийн амьдрал ийнхүү тулааны спорттой холбогдсон түүхтэй. Гантогтох буюу Ганаа нь Муатай боксын УАШТ-ний 2015, 2016 оны 60 кг-ийн жингийн аварга, 2017 оны 63,5 кг-ийн жингийн аварга, нийтдээ улсын 3 удаагийн аварга болсон амжилтыг үзүүлсэн. Мөн Инчеон-2013 Азийн танхимын болон тулааны спортын их наадмаас мөнгөн медаль, ОХУ-ын Буриадын муатай боксын аварга шалгаруулах тэмцээний 2014 оны алтан медаль буюу аварга, 2015 онд Эрхүү хотноо болсон Золотой Ринг халз тулааны аварга гээд тулааны спортод үе тэнгийнхэн дундаа өөрийн гэсэн тод мөрийг гаргаж яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тэрээр тулааны урлагаар улам их амжилт үзүүлэхийн тулд Жиү-Жицү бөхийн спортоор давхар хичээллэж эхэлжээ. Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй ZEV Fight Night-1 тулаанд Гантогтох нь Каратьегаар багаасаа хичээллэж ирсэн Энхбаяртай тулалдана. Тэрээр өрсөлдөгчөө ялахын тулд өөртөө байгаа бүхий л давуу талыг ашиглахаар бэлтгэлээ хангаж байгаа юм. Өрсөлдөгчөө ялан дийлэхээс илүү хүндлэх жинхэнэ эрчүүдийн спорт болох тулааны урлагаар Монголын нэрийг гаргаж буй хүчит хөвгүүдийн халз тулааны гайхамшгийг мэдрэхийг хүсвэл 5 сарын 6-нд АСА циркийг зориорой. ФОТО СУРВАЛЖИЛГА
https://ikon.mn/n/zz5
zz6
"Зөвлөлдөх санал асуулгад ард түмэн яг л өөрсдийн зовлон, жаргалтай хүрэлцэн ирсэн"
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
05/01/2017 15:36:00
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Амралтын өдрүүдээр болсон Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт хот, хөдөөгийн нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгч ирж, идэвхтэй оролцжээ. "Тавдугаар сарын 6-ны дотор Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д санал зөвлөмж хүргүүлнэ" УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулга амжилттай явагдаж дууслаа. Үр дүнг тодорхойлох тал дээр Статистикийн байгууллагаас 90 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тавдугаар сарын 6-ны дотор Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д санал зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Гэрэл зургийг Mpa.mn Өөрөөр хэлбэл, зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжийг ажил хэрэг болгон, асуудлыг анхааралтай авч үзэж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах шатад шилжих юм. Үүн дээр Үндэсний зөвшилцлийн комисс ажиллаж, УИХ-д өргөн барих асуудлыг ярилцах болно. Үүний дараа УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж, хуулийн дагуу гуравны хоёр саналыг авсан зүйлүүд үлдэж, бүх нийтийн санал асуулга явуулах шатад шилжих юм. Бид Үндсэн хуулийг аль болох бүхлээр нь өөрчлөхгүйгээр тодорхой хүрээнд нь өөрчлөлт оруулахаар эрмэлзэж, ажиллана” гэв. Амралтын өдрүүдээр болсон Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт 18-88 насны нийт 669 хүн ирж, оролцсон бөгөөд 314 нь эрэгтэй, 355 нь эмэгтэй байжээ. Хэлэлцүүлэгт 30-39 насныхан хамгийн их буюу 184 иргэн оролцсон байна. Насны ангилалаар дэлгэрэнгүй тоон мэдээллийг дараах графикаар харууллаа. "Онолын үүднээс бүх нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө явуулж амжих бүрэн бололцоотой" УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Зөвлөлдөх санал асуулгад ард түмэн яг л өөрсдийн зовлон, жаргалтай хүрэлцэн ирсэн. Хөхүүл хүүхэдтэй хүн хүртэл ирээд оролцож байх жишээтэй. Боловсролын бүх түвшний, амьдралын бүх түвшний төлөөлөл ямар нэг хувийн сонирхолгүйгээр чин сэтгэлээсээ төрийн хэрэгт идэвхтэй ороцлсон. Ямар нэг нам эвсэл, анги давхарга, үзэл бодол ялгалгүйгээр улсынхаа ирээдүйн төлөө ард иргэд ярилцаж, нээлттэй санал бодлоо илэрхийлсэн нь хоёр өдрийн гол үр дүн байлаа. Зарим хүн Үндсэн хуулийг судалдаг, мэдлэг боловсролтой хүмүүсийг цуглуулах байсан гэж яриад байгаа. Боловсролтой хүмүүс энэ асуудлыг 20 жил яриад шийдэж чадаагүй байна. Гэрэл зургийг Mpa.mn Зөвлөмж гарган хэлэлцэж, бүх нийтийн санал асуулга явуулах тал дээр эрдэмтэн судлаачид, намууд оролцсон Үндэсний зөвшилцлийн комисс байгуулж, ажиллана. Үүнийг УИХ-аар хэлэлцэх учиртай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс, Монголбанк гэсэн зургаан газраас санал авах ёстой. Энэ процесс сарын дотор явагдах хуультай. Үүний дараа УИХ-аар хоёр долоо хоногоос доошгүй хугацаанд дангаар нь хэлэлцэх ёстой. Онолын үүднээс хугацааг нь харвал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжих бүрэн бололцоотой. Амжиж хийвэл улс орны ирээдүйд тустай гэж үзэж байгаа судлаачид олон бий. Гэхдээ ямар саад бэрхшээл учрахыг мэдэхгүй учраас зургаадугаар сардаа үүнийг хийж чадах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй байна” хэмээн тайлбарлалаа.
https://ikon.mn/n/zz6
zz7
Шүүхээс Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн албан ёсны хариу гараагүй гэлээ
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/01/2017 15:47:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-ны өдөр улс орон даяар явагдана. Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана гэж заажээ. Үүний дагуу АН-ынхан маргааш буюу тавдугаар сарын 2-нд намын гишүүдийнхээ дотоод сонгуулиар нэр дэвшигчээ тодруулна гэж зарласан. МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах бага хурлаа тавдугаар сарын 03-нд хийхээр шийдвэрлээд байгаа. Харин МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших гэж байсныг хориглолоо гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Намбарын Энхбаярын өмгөөлөгч Н.Дуламжав түүнийг хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлт ирүүлсэн. Одоогийн байдлаар шүүх уг асуудлыг шийдвэрлэж албан ёсны хариу гаргаагүй байна гэсэн мэдээллийг өглөө. Эх сурвалж: СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
https://ikon.mn/n/zz7
zz8
“Загалмайлсан эцэг” киног бүтээснээс хойш 45 жилийн дараа уран бүтээлчид нь уулзалджээ
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 15:52:00
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Трибека Кино Наадмын хаалтын өдөр буюу Бямба гарагт домогт “Загалмайлсан эцэг” киноны уран бүтээлчид нэг дор цугларсан ховорхон үйл явдал тохиожээ. 45 жилийн өмнө анх дэлгэцэнд гарч байсан шилдэг бүтээлийн найруулагч Фрэнсис Форд Коппола, жүжигчид Аль Пачино, Роберт Де Ниро, Роберт Дювал, Жэймс Кан, Дайан Кийтон, Талиа Шайр нар Radio City Music Hall танхимд цугларсан байна. Уулзалтыг Трибека Кино Наадмын санаачлагч Роберто Де Ниро зохион байгуулжээ. Тэр “Загалмайлсан эцэг” киноны нэг ба хоёр дахь хэсэгт дүр бүтээж байсан юм. Тэр үдэш уран бүтээлчид “Загалмайлсан эцэг” киног бүтээх ажил ямар хүнд нөхцөлд эхэлж байсныг дурсан ярьцгаажээ. Коппола залуухан, танигдаагүй найруулагч байсан бол Пачино театрын нэрд гараагүй жүжигчин байсан бөгөөд Парамонт студи түүнийг тоглуулах дургүй байсан гэнэ. Марио Пюзогийн зохиолыг ч сайн кино болно гэж ихэнх хүмүүс итгэхгүй байжээ. Найруулагч Коппола ч гэсэн ийм бодолтой байснаа ярихдаа “Анх би энэ номыг уншаад сэтгэлээр унасан. Учир нь зохиол хэтэрхий нуршуу урт байлаа” гэсэн юм. Тэрээр “зохиолын бараг гуравны нэг нь Люси Манчинигийн анатомийн тухай өгүүлж байв” гэжээ. Коппола бас Аль Пачиног тоглуулахын тулд уйгагүй хөөцөлдөж байснаа дурссан байна. Араас нь хэт улайран хөөцөлдөж байсан Копполад Пачино “Зүгээр дээ. Бид дахиад ажиллах байлгүй. Өөр боломж гарах биз” хэмээн хэлж аргадаж байсан гэдэг. Ингэж байж эхэлсэн киноны зураг авалтын дараа Пачино хувь заяатайгаа хэдийнээ эвлэрч “хамгийн муу кино боллоо” гэж бодож байснаа бас ярьсан байна. Энэ мэтчилэн олон дурсамж хөвөрсөн үдэш өндөрлөж, “Загалмайлсан эцэг” киноны уран бүтээлчид тайзан дээр тэврэлдэн зогсоод гэрэл зургаа татуулжээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нэрт жүжигчин Мэрлон Брэндо, Фредогийн дүрд тоглосон жүжигчин Жон Казале, кино зураглаач Гордон Уиллис нарыг нөхөд нь олон удаа дурсан ярьсан юм. Эх сурвалж: Japan Today
https://ikon.mn/n/zz8
zz9
МҮЭХ-ны төлөөлөл УИХ-ын даргад байр сууриа илэрхийллээ
ikon.mn
05/01/2017 15:59:00
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тавдугаар сарын 1 буюу Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн мэндчилгээ дэвшүүлээд “Энэ өдөр хөдөлмөрчин түмний эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчний байгууллагууд төр, засгийн удирдлагуудтай уулзаж, байр сууриа илэрхийлдэг уламжлалын дагуу Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв. Х.Амгаланбаатар: ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлийн талаар Засгийн газар МҮЭ-ийн холбооны санал бодол, байр суурийг огт сонссонгүй МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: -Улс орны эдийн засаг амаргүй байгаатай холбоотойгоор иргэдийн хөдөлмөрлөх эрх ашиг, цалин, орлого, ядуурал гээд санаа зовоосон олон асуудал урган гарч байна. Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээ бид энэ оны нэгдүгээр сард баталж, цалин нэмэх асуудлыг 2018 оны төсөвт тусгах, татвар нэмэхгүй байх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлийн талаар Засгийн газар МҮЭ-ийн холбооны санал бодол, байр суурийг огт сонссонгүй. Эцэст нь хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх нөхцөл бүрдлээ. Бид нийгмийн тогтвортой байдлыг хадгалах, гурван талт хэлэлцээрээ хатуу баримтлах байр суурьтай байгаа гэв. Тэрбээр УИХ-аар хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллах шаардлага байгааг энэ үеэр онцоллоо. М.Энхболд: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн УИХ-ын дарга М.Энхболд улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлт нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, бэрхшээлийг даван туулах чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд нааштай эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна. 2016 оны жилийн эцсийн болон энэ оны эхний улирлын төсвийн орлого давж биеллээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн дүн гарсан. Валютын ханш харьцангуй тогтвортой байна. Энэ эерэг өөрчлөлтийг тогтвортой хадгалж, цаашдын өсөлтийг хангах нь бидний гол зорилго болж байна. Ингэхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.Бидэнд дотоодын ойлголцол, тогтвортой байдал нэн эрхэм байгааг та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна гэж тэмдэглэлээ. Г.Адъяа: Уурхайчид, төмөр замчидад тэтгэврийн насыг цаашлуулсан болон хүн амын орлогын албан татварын өөрчлөлт амаргүй тусах бололтой МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Уурхайчид, төмөр замчид гээд хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг, харьцангуй гайгүй цалин авдаг хүмүүст тэтгэврийн насыг цаашлуулсан болон хүн амын орлогын албан татварын өөрчлөлт амаргүй тусах бололтой. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлал хийхдээ ажиллагсдад нь хувьцааг нь эзэмшүүлэх асуудлыг анхааралдаа аваасай. “Хөдөлмөрийн татвараас хөрөнгийн татвар луу” гэсэн дэлхийн хандлагыг манайх ч анзаарах ёстой” гэлээ. Олон нийтийн анхаарал татсан, бухимдал төрүүлж буй асуудлаар нийгмийн зөвшилцөлд оролцогч түншүүд хамтран ярилцаж, харилцан зөвшилцөж, ойр дөт хамтран ажиллах нь чухал гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
https://ikon.mn/n/zz9
zzb
Монголын газар шороо 300 сая жилийн турш байрнаасаа хөдлөөгүй
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 16:32:00
Олон сая жилийн өмнө манай дэлхийн хуурай газар нэг том бөөгнөрөл байсан бөгөөд удаан хугацааны туршид салж сарнисаар өнөөгийн тивүүд хэлбэрээ олсон гэдэг. Тодруулбал 335 сая жилийн өмнө эх газрууд Пангэя хэмээх нэг том тивийг үүсгэж байсан ба 175 сая жилийн өмнөөс салж эхэлсэн. Ингэхдээ бөмбөрцгийн өмнөд хагаст ихэнх шилжилт хөдөлгөөн нь явагдсан гэж үздэг. Саяхан уран бүтээлч Массимо Пиетробон орчин үеийн улс төрийн газрын зургийг 300 гаруй сая жилийн өмнөх байдлаар дүрслэн үзүүлжээ. Зургийг бүхлээр үзэх бол энд дарна уу. Ингэхэд тун сонирхолтой зүйлс ажиглагдаж байгаа юм. Тухайлбал Их Британи арал болоогүй байхдаа Франц, Норвеги, Ирландтай хуурай газраар хиллэж, АНУ Африкийн Морокко, Мавритани, Сенегалтай хиллэж харагдаж байгаа юм. Төвдийн өндөрлөг Хятадаас тусдаа байсан бол Австралитай хил залгаа байжээ. Харин Монголын газар нутаг тэртээ 300 сая жилийн өмнөөс одоог хүртэл Евразийн эх газрын гүнд огт өөрчлөлтгүй байсаар ирсэн байна. Эх сурвалж: Indy100
https://ikon.mn/n/zzb
zzc
Сайд Ц.Мөнх-Оргил Европын Комиссын Дэд ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийнэ
Т.Өлзийбаяр, iKon.mn
05/01/2017 16:43:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил 05 дугааар сары 02-03-ны өдрүүдэд европын холбоонд албан ёсны айлчлал хийнэ. Сайд Ц.Мөнх-Оргил Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхаж, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могеринитэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр мөн айлчлалынхаа хүрээнд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле болон гишүүд, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс, Европын Холбооны Худалдааны Комиссарын орлогч Мариа Асениус нартай тус тус уулзахын сацуу Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийнэ. Тус айлчлал нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, Монгол Улсын худалдааны гуравдахь гол түнш болох Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм. Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2000 онд Европын Холбоонд айлчилснаас хойш 17 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна. Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. Хоёр талын худалдааны эргэлт 2016 онд 1 тэрбум орчим ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 646,3 сая ам.доллар, импорт 373,3 сая ам.доллар байв. Хоёр талын харилцааны үндсэн механизм болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 17 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан юм. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/zzc
zze
INNOVSTYLE-KAREN MILLEN-2017 оны Хавар, зуны загварын чиг хандлагыг SMART, DRESS UP коллекцуудаар танилцуулж байна
СУРТАЛЧИЛГАА
05/02/2017 09:29:00
SMART - Ажил хэрэгч хэв маягийг онцлон харуулсан эдгээр загварын хувцаснууд ажил болон чөлөөт цагийн алинд ч өмсөхөд боломжтой. DRESS UP - Эмэгтэйлэг хэв маягийг онцолж албан ёсны арга хэмжээ, баяр ёслол, хурим, найранд өмсөхөд тохиромжтой юм. Дээд зэргийн даавуу, хатгамалуудыг ашиглан өндөр түвшинд загваруудаа бүтээж, оёдол бүрт өөрийн гэсэн онцлогыг тусгаж, бүтээл бүрт өвөрмөц өнгө төрхийг хадгалж, эмэгтэйлэг шинжийг онцлон харуулсан KAREN MILLEN загварууд. KAREN MILLEN - Сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлдог, шинэлэг амьдралын хэв маяг эрхэмлэдэг, өөртөө итгэлтэй, хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулагддагаараа онцлогтой. “Энновстайл” (Innovstyle) компани дэлхийн загварын чиг хандлагыг Монголын хэрэглэгчиддээ суртчилах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг эрхлэн явуулахын зэрэгцээ хувь хүний имиджийг бүрдүүлэх сургалт, семинар ажлуудын зохион байгуулсаар ирсэн юм. INNOVSTYLE - “Миний Хувийн Стилистийн баг МУГЖ, НҮБ- ийн Хүүхдийн сангийн Элч дуучин Төмөрийн Ариунаагийн хувийн стиль, имидж, хэв маягт нь тохируулан дүр төрхийг нь ажил хэрэгч, чөлөөт, эрхэмсэг байдлаар бүрдүүлжээ. Таны хувийн стиль, имидж, хэв маяг, дүр төрхийг цогцоор нь бүрдүүлэх “Миний хувийн стилист” үйлчилгээг танд зориулж байна. BRAND: KAREN MILLEN BRAND AMBASSADOR: T.ARIUNAA STYLED BY: INNOVSTYLE МИНИЙ ХУВИЙН СТИЛИСТ PHOTOGRAPHER: O.TUMURBAATAR LOCATION: OLYMPIC RESIDENCE Central Tower, 2-р давхар, Karen Millen. Утас: 7744889 Zaisan Square Center, Энновстайл 5-р давхар Утас: 77408899 Facebook: Innovstyle Instagram: Innovstyle Facebook: Миний Хувийн Стилист
https://ikon.mn/n/zze
zzf
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээг нэн даруй дамжуулах тал дээр анхаарч ажиллахыг хүслээ
ikon.mn
05/01/2017 16:54:00
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлаар нэгдсэн сургалт-семинарыг өнөөдөр хийлээ. Сургалт-семинарыг нээж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, сонгууль зохион байгуулахад анхаарах асуудлыг онцоллоо. Тухайлбал, тэрбээр, сонгуулийг зохион байгуулахдаа хууль, журмаа сайтар судлан, хуулиа дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч, сонгогчдыг сонгуульд оролцож саналаа өгөх нөхцөл бололцоог нь бүрдүүлж ажиллах, хуваарилсан төсвийг хууль, журмын дагуу зориулалтаар нь захиран зарцуулж, сонгуулийн зардлын тайлан, холбогдох баримтыг хуулийн хугацаанд гаргаж ирүүлэх, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч, намыг эсэргүүцсэн, эсвэл дэмжсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгуулийн хороод санал авах ажиллагааг элдэв зөрчил, хүндрэлгүй зохион байгуулах, сонгуулийн дүн мэдээг нэн даруй дамжуулах, сонгууль зохион байгуулсан тухай тайланг үнэн зөв, түргэн шуурхай гаргаж, хуульд заасан хугацаанд ирүүлэх зэргийг анхаарч ажиллахыг хүслээ. Сургалт-семинарын үеэр, илтгэгчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт ямар байх, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрмийг хэрхэн баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт хүргүүлэх, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх асуудлыг хэрхэн журамласан талаар мэдээлэл хийлээ. Мөн сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, аудит хийлгэх, санхүүгийн тайланг хүлээлгэн өгөх, сонгуулийн сурталчилгаа зэрэг асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсанд сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа. Түүнээс гадна сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэх, санал авах ажиллагааг зохион байгуулах, ажиглах, сонгуулийн дүн мэдээ нэгтгэх, техникийн тооллого хийх, сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ. Дараа нь сургалт-семинарт оролцогсод сонгууль зохион байгуулахтай холбоотой, сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж болзошгүй зарим асуудлаар асуулт тавьж хариулт авав. Сургалт-семинарын үеэр Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан гарын авлагын талаар танилцуулга хийлээ. Түүнд сонгуулийн ач холбогдол, сонгуульд мэдлэг, мэдээлэлтэй оролцохын ач холбогдол, сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь иргэн бүрийг тэгш хамруулах зэрэг асуудлыг тусгасан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2,078 хэсэг байгуулагдаад байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
https://ikon.mn/n/zzf
zzg
Урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж, SKYphone дахин нэвтэрлээ
СУРТАЛЧИЛГАА
05/01/2017 17:06:00
СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ хэрэглэгчдийн хэрэглээний онцлогт илүү нийцсэн, илүү сайжруулсан нөхцөлтэй болж шинэчлэгдлээ. SKYphone 3.0 – Бүх сүлжээнд яриа 30₮ Ярианы хэрэглээ ихтэй хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн SKYphone үйлчилгээ илүү дэвшилтэт хувилбарт шилжиж, үйлчилгээний хоногоо 2 дахин уртасгалаа. Та SKYphone 3.0-д нэгдсэнээр ямар ч картаар цэнэглэсэн бүх сүлжээнд 30₮-өөр ярьж, сүлжээндээ хязгааргүй мессеж бичин илүү олон үйлчилгээний хоногтой болох юм. Мөн 5’000₮ картаар цэнэглээд үйлчилгээний хоногоо 30 хоног сунгах боломжтой боллоо. Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Өнгөлөг хоног – Хамгийн их үйлчилгээний хоног Хэрвээ танд үйлчилгээний эрхээ удаан хугацаанд идэвхтэй байлгах хэрэгцээ түлхүү гардаг бол Өнгөлөг хоног үйлчилгээ хамгийн тохиромжтой. Жишээлбэл та ӨНГӨЛӨГ хоног үйлчилгээнд шилжээд 3’000₮-ийн картаар цэнэглээд 30 хоног, 5’000₮-ийн картаар цэнэглээд 50 хоногтой болох боломжтой. Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Өнгөлөг дата – Хамгийн хямд дата хэрэглээ Өдөр бүр онлайн байж, дата түлхүү хэрэглэдэг бол таны хамгийн зөв сонголт мэдээж Өнгөлөг дата үйлчилгээ. Та 1МВ датаг боломжит хамгийн доод үнээр буюу 6₮-өөр ашиглахын зэрэгцээ 2’000₮ ба түүнээс дээш дүнтэй картуудаар цэнэглээд 1GB дата+facebook эрхтэй болох тул интернет хэрэглээндээ хэзээд сэтгэл ханамжтай байж чадна. Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Та яриа, дата болон үйлчилгээний хоногийн тус тусын онцлог давуу эрхүүдийг багтаасан үйлчилгээнээс өөрийн хэрэглээндээ тохируулан сонгоод харгалзах түлхүүр үгийг 333 тусгай дугаарт илгээн төлбөргүйгээр хүссэн үйлчилгээндээ шилжээрэй. *Үйлчилгээ хооронд шилжихэд төлбөргүй бөгөөд 7 хоногт 1 удаа шилжих боломжтой. Нэмэлт багц идэвхжүүлэх Урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч дараах нэмэлт багцуудаас сонгон харгалзах түлхүүр үгийг 123 тусгай дугаарт илгээж, идэвхжүүлэх боломжтой. Нэмэлт багц идэвхжүүлэхэд үйлчилгээний хоног нэмж сунгагдана. Жишээлбэл, та 30 хоног ашиглах фэйсбүүк багц авахад таны үйлчилгээний хугацаа мөн 30 хоногоор сунгагдана гэсэн үг. 55000 нэгжтэй 5’000₮-ийн картын урамшуулал 55000 нэгжтэй 5’000₮-ийн картын урамшуулал зарлагдлаа. Та SKYphone 3.0, Өнгөлөг хоног, Өнгөлөг дата гээд аль ч үйлчилгээний хэрэглэгч байсан 5’000₮-өөр цэнэглээд үндсэн 5000 нэгж, 50000 бонус нэгж авч, нийт 55000 нэгжтэй болоорой. Урамшууллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Шинэ хэрэглэгчийн урамшуулал Мөн та дараах нөхцөлөөр шинэ хэрэглэгч болж, 90 хоног фэйсбүүк хязгааргүй ашиглах эрхтэй болоорой. Үйлчилгээний санамж: Дата тариф /МВ/ буюу мегабайтын алхмаар тооцогдох ба SKYphone 3.0 болон Өнгөлөг хоног үйлчилгээний дата тариф 1МВ=12₮ байна. Зохисгүй хэрэглээнээс сэргийлж, өдөрт сүлжээндээ илгээх мессежний тоо 150-с ихгүй байна. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний үнэ тарифт НӨАТ тооцсон. Одоогийн ӨНГӨЛӨГ яриа үйлчилгээний ярианы хэрэглэгчид илүү таатай нөхцөлтэй SKYphone 3.0 үйлчилгээнд автоматаар шилжинэ.
https://ikon.mn/n/zzg
zzh
5,000₮-ӨӨР ЦЭНЭГЛЭЭД 55,000 НЭГЖТЭЙ БОЛООРОЙ
СУРТАЛЧИЛГАА
05/01/2017 18:00:00
СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд 55000 нэгжтэй 5000₮-ийн картын урамшуулал зарлалаа. Та урамшуулалт хугацаанд цаасан болон цахим бүх төрлийн 5’000₮ картаар дансаа цэнэглээд 55000 нэгжтэй болж яриа, мессеж болон задгай датандаа хүссэнээрээ ашиглаарай. 5000₮ нэгж авах бол ЭНД дарж нэвтрэн цахим салбараар өөртөө болон дотны хүмүүсийнхээ дугаарыг цэнэглэх боломжтой. Санамж: Урамшууллын нэгжийг зөвхөн СКАЙтелийн сүлжээнд яриа, мессеж болон задгай датанд ашиглах ба бусдад шилжүүлэх, багц идэвхжүүлэхэд ашиглахгүй. Урамшууллын нэгжийн хүчинтэй хугацаа 5 хоног. Давхар цэнэглэхэд урамшууллын нэгжийн хүчинтэй хугацаа 5 хоногоор сунгагдаж, өмнөх урамшууллын нэгжийн үлдэгдэл дээр сүүлд цэнэглэсэн урамшууллын нэгж дансанд нэмэгдэж орно. Урамшууллын хугацаа 2017/05/31-нийг дуустал.
https://ikon.mn/n/zzh
zzi
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн ШУУД тохирлын ХАРИУ
ikon.mn
05/01/2017 17:44:08
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:44 2017/05/01 Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.01/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 10-9-30-20-26-37 +25 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 2-5-2-7-5-8 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 0-2-4-1 2-р зэргийн хонжворын хариу: 0-1-4-5 3-р зэргийн хонжворын хариу: 7-3-1-5 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 17:19 2017/05/01 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.05.01/ ээлжит тохирол эхэллээ. https://www.facebook.com/iKonNews/videos/661886030663635/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:44 2017/05/01 Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.05.01/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 10-9-30-20-26-37 +25 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 2-5-2-7-5-8 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 0-2-4-1 2-р зэргийн хонжворын хариу: 0-1-4-5 3-р зэргийн хонжворын хариу: 7-3-1-5 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/zzi
zzj
Сүхбаатар аймгийн Халзан, Баяндэлгэр сум түргэний машинтай боллоо
ikon.mn
05/01/2017 17:48:00
Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын техник, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлтийг үе шаттай явуулж байна. Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатар аймгийн Халзан, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат түргэн тусламжийн хоёр автомашиныг хүлээлгэн өглөө. Тэрээр хэлэхдээ "Хөдөө орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар бүхий энэхүү автомашин нь дунджаар 2,400-3,500 км замыг туулах чадвартай. Шинэ машинтай болсоноор эмч нар замдаа даарч хөрөхгүй, цаг алдалгүй дуудлагад очих боломж бүрдэж байгаа" гэлээ. Эх сурвалж: ЭМЯ
https://ikon.mn/n/zzj
zzk
ҮЙЛ ЯВДАЛ: "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ" аяны нээлт болно
Г.Мөрөн, iKon.mn
05/02/2017 08:00:00
Гэрэл зургийг mpa.mn МУИС-д 09:00-13:00 цагт "Монгол улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгохоор зарласны 25 жил: Үр дүн, Цаашид тавих зорилт" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Монголбанканд 10:00 цагт "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ" хоёр сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд 11:00 цагт Үндэсний бичиг үсгийн баяртай холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн танхимд 11:00 цагт "Монголын хэвлэл мэдээлэл-өнөөдөр" 2017 оны тайланг танилцуулж, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. 12:00 цагт "Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль"-ийн талаар хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт болно. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
https://ikon.mn/n/zzk
zzl
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна
Р.Төмөр, ikon.mn
05/01/2017 18:01:00
БНХАУ-ын анхны автономит эрхтэй бүс нутаг болох Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр тус өөртөө засах орны зүүн бүсийн Улаан хотод анх засаг захиргаа нь байгуулагдаж байжээ. Өвөр Монгол нь 1.18 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, БНХАУ-ын нийт газар нутгийн 12 хувийг бүрдүүлдэг. Хүн амын 4.6 сая нь монгол үндэстэн, нийт хүн амын 20 орчим хувийг эзэлдэг гэнэ. Сүүлийн 70 жилийн хугацаанд Өвөр Монголын эдийн засаг 537 сая юаниас ($78 сая) 1.86 их наяд юань ($270 тэрбум) болж өссөн нь Хятадын нийт таван өөртөө засах орноос тэргүүлэх үзүүлэлт юм байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд гадаад худалдааны хэмжээ нь $11 саяас $11.7 тэрбум болж 1000 дахин нэмэгджээ. Эх сурвалж: Xinhuanet
https://ikon.mn/n/zzl
zzm
Ардчилсан намын дотоод санал асуулга маргааш эхэлнэ
А.Алиман
05/02/2017 08:12:00
Гэрэл зургийг mpa.mn -Маргааш эхлэх Намын дотоод санал асуулга болон үүний дараа болох Их хурлаараа энэ найман эрхмийн нэгийг сонгох гэж байна. Горилогчдын хувьд эхлээд намаасаа гарах, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэсэн хоёр том фронтод дараалан тулалдах шаардлагатай боллоо. Энэ хоёр фронт том ялгаатай- Ардчилсан намд агуу том сорилт тулгарлаа. Одоогоор Н.Алтанхуяг, Женко, Г.Батхүү, Лу.Болд, Баабар, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Л.Амаржаргал нар намаасаа нэр дэвшмээр байгаагаа илэрхийлээд буй. Тэд өнөөдөр албан ёсоор өрсөлдөх бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ авна.Саяхан болж өнгөрсөн Намын даргын сунгаа чухам ерөнхийлөгчийн сонгуулийг санагдуулам дуулиантай болж өнгөрсөн. Харин энэ удаа сунгаа явуулахыг хуулиар зөвшөөрсөнгүй. Тиймээс маргааш эхлэх Намын дотоод санал асуулга болон үүний дараа болох Их Хурлаараа энэ найман эрхмийн нэгийг сонгох гэж байна. Горилогчдын хувьд эхлээд намаасаа гарах, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэсэн хоёр том фронтод дараалан тулалдах шаардлагатай боллоо. Энэ хоёр фронт том ялгаатай. Нам дотроо ялалт байгуулах Бүлэг фракцаар талцдагаараа алдартай Ардчилсан намынхан тулсан газар ирэхээрээ бүлэг фракцаа тоодоггүйгээрээ ч мөн алдартай юм. Намын дэмжлэг Жинхэнээсээ Их хурал хүртэл үзэлцэнэ ээ гэж байгаа нөхөд одоо ид хор гүйлгэж, гар өргөх гишүүдээ багцлан хувааж байгаа байх. Намын дарга “Бид одоо фракцаар хуваагдахгүй” гэж мэдэгдсэн нь хамгийн гэгээлэг үгнүүдээр бүтсэн харанхуй мессеж байв. Учир нь өөрийн Шонхор фракц л бүх эрх мэдлийг атгаж бусдыг эрхэндээ байлгах гэсэн үг. Тэгэхээр өнөөгийн удирдлагуудын нөлөө хэдий хүчирхэгжиж буй ч санал өгөх хоёр мянган хүн бүгд тэднийг дагана гэсэн үг биш. Фракцууд амь бөхтэй үлдэхийг оролдож, идэвхжиж буй. Ялангуяа Алтангадас бараг сүүлийн хүчтэй тийрэлтээ хийхээр зэхэж буй ч гэлцэнэ. Тэгэхээр мөн л шөнөжин хуралдана, шөнөжин хэрэлдэнэ. АН гэдэг олон ангит киноны удаах анги л гарна. Хэн ямар зорилготой вэ? Баабар эрхмийг угаасаа л сунгааг “тохиолдуулан” өнөөгийн намуудын нүүр царайг илчлэх, “хорон үгээр утах” гэж нэр дэвшсэн гэж буй олон хүний таамаг үнэн болов уу. Түүний дараагийн нүүдэл хамгийн сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл юу гэж хэлээд нэрээ татахыг нь олон хүн хүлээж байгаа. Харин төмөр зам гэх хавханд орчхоод буй Женко, Дэнзэнгээс эхлээд нүүрс хөтөлбөр хүртэлх олон зүйлд баглуулчхаад байгаа Н.Алтанхуяг, хүүгээр нь оролдонгоо өөрийг нь ноолоод буйд их л нервтэх болсон Э.Бат-Үүл нарыг нэрээ цэвэрлэх, Ерөнхийлөгч болоодохвол бүр нэрээ цагаанаар будах зорилготой гэж ярьж байна. Ямар сайндаа үүний цаана “намаасаа гарч ирээд сонгуульд буугаад өгчихье” гэдэг тохироо ч явж байж мэднэ гэх хардлага гарах вэ. Энэ хардлагын гол бай нь Женко. АН-ын дотоод сонгуульд МАН-ын оролцоо бий гэдгийн учир энэ. Шударга сонгууль хүсэн хүлээж буй ард түмний эрх ашиг энэ дээр хөндөгдөнө. Тэгэхээр намаас хэн гарах вэ гэдэг нь маш ноцтой, чухал асуудал юм. Эртнээс тохирчихсон биш үнэнээсээ яваад үзчих хүн хэрэгтэй. Дэнчин Дэнчингийн мөнгө бол асуудал мөн. Горилогчдоос шалгарсан нь дэнчингийн мөнгө тавиад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох учиртай. Хамгийн багадаа нэг тэрбум гэж ярилцаж байна. Манай хэд ч хэдийнээ “Хэдэн төгрөг хэрэг болсоон” гээд найзуудынхаа хаалгыг татаад эхэлжээ. Харин цаадуул нь “бусдаараа л бууз хуушуур шиг явья даа” гээд инээмсэглэж буй сурагтай. Ялах ялахгүй нь тодорхойгүй энэ өрсөлдөөнөөс “мөнгөний хүчин зүйлийн нөлөөгөөр” лав хамгийн түрүүнд Баабар, Э.Бат-үүл, Л.Амаржаргал нар нэрээ татаж магадгүй. Хэн бүхний мэдэх бизнестэйн хувьд Г.Батхүү, Лу.Болд, Женко гуравт ингээд үрчихээр мөнгө бий. Мөн бизнес хийдэггүй ч Д.Дорлигжавт, чацаргана л тариалдаг ч Н.Алтанхуягт бас хангалттай мөнгө байгаа. Гэлээ гээд хэн чиг л тэрбум төгрөгийг элс рүү ус хийсэн юм шиг алга болгохдоо бодож л таарна. Боломжоо цэгнэж үзээд бооцоогоо тавих нь лавтай. Боломж Улстөрчийн хамгийн гол чанаруудын тоонд сэтгэл татам байдал (түүнд итгэх, түүнийг дагах), элдвийн луйвар, шуугианд нэр холбогдож байсан эсэх гээд олон зүйл байдаг. Баабар хувь хүнийхээ онцлогоос шалтгаалаад дайсан төрүүлдэг хүн. Ялангуяа антрополог, түүхийн хүчин зүйлсийг шинжлэх ухааны үүднээс нь хэлчихдэг тул домог, үлгэрт дуртай монголчууд, хориод насны үндсэрхэг хүүхдүүдийн бай болсон хүн. Э.Бат-Үүл ч бас дайсан олонтой. Гол дайснууд, харааж ерөөгчид нь партизанууд дунд нь их байна гээч. Лу.Болдыг харин дориун дипломатч, “Голомтын Баясаа”-гаас өөр дайсангүй гэх хошин яриа чих дэлсэх болсон. Элдэв тэмцэл хэрүүл дунд нэр гардаггүй тул түүнийг аймхай гэх нь бий. Гэвч асуудлыг дипломат аргаар шийдэх нь илүү зориг, тэвчээр шаарддаг. Хэдхэн жилийн өмнөсөн бол Женко үнэмлэхүй нэр алдартай, монгол эрийн идеал шахуу байлаа. Харин одоо гэмтэй эсэхээ шалгуулах гэж буй. Л.Амаржаргалын хувьд эдийн засагчид голдуу МҮДН угшилтай улсууд фен нь байх юм билээ. Н.Алтанхуяг бол Ерөнхий сайд байхдаа нэг л унжралдсан, бүтэлгүй хүний дүрийг бүтээчихсэн хүн. Харин Г.Батхүүг ойрын хүрээллийнхэн нь бодит байдлаас нь хэтэрхий холдуулсан бололтой байдаг. Үнэн чанартаа түүнийг улстөрч гэж харах хүн ч ховор. Д.Дорлигжавын хувьд гэвэл түүний нүүр бол үнэхээр их сайн танигдсан. Ядаж “энэ хэн билээ?” гэсэн асуулт зургийг нь харсан хүмүүсээс ирнэ. Харин итгэх, дагах хэрэг гарвал ахиад л “энэ хэн билээ?” гэж асууж таарна. Ерөнхийлөгчийн эрх үүрэг юу билээ? Энэ жагсаалт чамгүй урт үргэлжилнэ. Бэлгэдлийн хийгээд бодит олон эрх мэдэл бий. Гадаад ертөнц дэх Монгол орны гол нүүр царай бол Ерөнхийлөгч. Шинэ Ерөнхийлөгчийн өмнөх түүх, боловсрол, улс төрийн нөлөө зэргийг гаднынхан сонжих шиг болно. Дипломат үйл гадарлах, Гадаад яамыг толгойлж байсан бол дээрх горилогчдын хамгийн том давуу тал нь юм. Түүнчлэн цэрэг, армийн үйл бол Монгол улсын Ерөнхийлөгчийн дараагийн том ажил. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэмээх нэр төртэй, эрхэм энэ албан тушаалыг чухам армийн ажил үйлсийг мэдэх, цэрэг, офицеруудын аж амьдралыг гадарлах хүн л хамгийн сайн шинэчлэл хийж базаахгүй бүхнээс нь ангижруулж чадна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр “өрөлт” авчхаад байгаа дээрх эрхмүүдийн хэн нь хэн бэ, хэн нь Ерөнхийлөгчид нэр дэвшвэл нийцтэй вэ гэдгийг гишүүд нь тал талын хэмжүүрээр цэгнэн тунгаах биз ээ. Тэдний итгэл үнэмшил чухам хэнийг гаргаж ирэхийг харах л үлдлээ.
https://ikon.mn/n/zzm
zzn
Нөхцөл нь бүрдвэл Ким Жон Унтай уулзахад бэлэн гэдгээ Трамп мэдэгдлээ
Р.Төмөр, ikon.mn
05/02/2017 08:18:00
Өчигдөр Блүүмберг мэдээллийн сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл нь бүрдвэл Хойд Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгджээ. “Хэрвээ тохиромжтой нөхцөл бүрдвэл би түүнтэй хүндэтгэлтэйгээр уулзах болно” гэж Трамп хэлээд “Нөхцөл нь бүрдсэн цагт шүү” хэмээн дахин онцолсон байна. Гэхдээ тэр яг ямар нөхцөл бүрдвэл уулзах талаар тодорхой хэлээгүй юм. Харин Даваа гарагийн үдээс хойш Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер ерөнхийлөгчийн хэлсэн үгийг тодотгохдоо Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзсан тохиолдолд уулзалт болно гэжээ. Спайсер “Ерөнхийлөгчийн хэлсэн үгний гол хэсэг нь ‘зөв нөхцөл бүрдэх үед’… гэхдээ энэ нөхцөл одоогоор бүрдээгүй байна” гэсэн байна. Ярилцлагын үеэр Трамп мөн Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэг урьсан урилгаа хамгаалж тайлбар хийжээ. “Филиппин бол стратегийн хувьд, батлан хамгаалах бодлогын хувьд маш чухал улс” гэж Трамп ярьсан байна. Хар тамхины эсрэг дайнд олон мянган филиппин хүний амийг хөнөөсөн Дутертэг Цагаан ордонд урьсан явдлыг Шон Спайсер мөн хамгаалж “Хойд Солонгосыг дипломат бодлого, эдийн засгийн хувьд ганцаардуулахад чухал үүрэгтэй бүс нутгийн орнуудтай хамтарч ажиллахад буруудахгүй” гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/zzn
zzo
Барилгын материалын захын шинэ жишгийг тогтооё
Р.Саруул
05/02/2017 08:25:00
-Төр засаг үнэхээр л бусдын эд хөрөнгийг хайрлан хамгаалж байгаа бол бодлогоор ямар нэгэн зохицуулалт хийж, стандартын шаардлага хангасан захыг бий болго гэдэг шаардлагыг тэдэнд тавих ёстой- Иргэд, олон нийт 100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэх асуудлыг төр засагтаа тавиад өчнөөн жилийн нүүр үзлээ. Тэдний хувьд бараа бүтээгдэхүүнээ хайж цаг гарздалгүй, олон улсын барилгын томоохон худалдааны төвүүдийн жишгээр төрөлжүүлсэн үйлчилгээг тав тухтай орчинд нэг дороос авах боломжтой тийм л захыг хүсч байгаа юм. Харамсалтай нь нийслэлчүүдийн гол үйлчлүүлдэг барилгын материалын төв болох 100 айл орчимд ийм үйлчилгээ алга. “100 айл” орчмын томоохон худалдааны төв, дунд зэргийн болон жижиг дэлгүүрүүдэд нийтдээ 1,100 гаруй түрээслэгч хувь хүн, байгууллага худалдаа хийж байна. Үүнээс гадна нийт 102 жижиг үйлдвэр тус газарт үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, тус зах нь 32-ын тойрог хүртэлх зам дагуу нийт 1.6 км урттай газарт чихцэлдэн байрлаж байна гэсэн үг юм. Өнгөрсөн жилүүдэд барилга ихээр баригдаж, барилгын материалын зах ч тэр хэрээр борлуулалт, эргэлт сайтай байлаа. Цаашдаа ч энэ байдал хадгалагдана. Түүнчлэн тус зах дээр үйл ажиллагаа явуулдаг лангуу түрээслэгчид өөрсдийнхөө агуулах савыг ойр орчмын айлуудын хашаанд тавьдаг тухайгаа хэлж байсан. 100 айлын нийт худалдааны төвийн талбайн хэмжээ 58.697 м.кв байгаагаас худалдааны барилгын талбайн хэмжээ 33.385 м.кв байна. Эндээс ашигтай талбайн буюу түрээслэх боломжтой талбай хэмжээ ердөө л 27.263 м.кв. Мөн дээрх 1.6 км газарт 6.272 м.кв талбай бүхий агуулахууд байрлаж буй бөгөөд тал хүрэхгүй хувь нь ашигт талбай, 10 орчим хувь нь агуулах аж. Энэ бүхнээс үүдэж иргэдийн эрүүл мэндэд заналхийлж буй хөрсний бохирдол үүсэж буй юм. Хэрвээ үүнийг үгүй болгоё гэвэл байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулж буй хөөс, цементийн дэлгүүрүүдийг захаас нэн тэргүүнд нүүлгэх хэрэгтэй гэж иргэд үзэж байна. Гэтэл эрх баригчид дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас тус захын эргэн тойронд өндөр, өндөр худалдааны төвүүд сүндэрлэн босож тус хавьд амьдардаг олон мянган иргэний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Манай сонин тус захтай холбоотой цуврал нийтлэлүүдээ хүргэж байхад ойр орчмын иргэд нэг л зүйлийг давтан хэлж байсан юм. Тэдний хэлснээр замбараагүй газар олголтоос болж байнга тоосонцроор амьсгалж, үүнээс үүдэн агаар дуслын замын олон өвчин тусч эхэлсэн гэжээ. Одоо тэгвэл гарц шийдлээ хайя. Үнэндээ манайх шиг хотынхоо төвд зэрэглэл хамгийн өндөртэй газартаа барилгын материалын бөөний цэгээ байгуулчихсан улсын нийслэл хаана ч үгүй. Тус газрыг хотын төвийн А зэрэглэлийн бүс гэж нэрлэдэг хэр нь гэр хороолол, дугуй засварын газар, барилгын материалын захаар дүүрчихсэн нь нийслэлийн өнгийг асар ихээр гутааж байна. Тиймээс 100 айл дахь барилгын материалын төвийг хотоос гаргах юм уу, эсвэл хотын төвд байрлалтай стандартын шаардлага хангасан захууддаа нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй. Харамсалтай нь энэ асуудлыг олон жил ярьсан ч ажил хэрэг болж чадалгүй өнөөдөртэй золгожээ. Ийн хэлэхийн учир нь шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг арга хэмжээ авахаас нь өмнө олон давхар шинэ худалдааны төвүүд ар араасаа сүндэрлэн боссоор буй юм. Энэ талаар бид албаны хүмүүстэй уулзаж тодруулахад “Бусдын үл хөдлөх хөрөнгө буюу капитал барилга бий учраас нүүлгэн шилжүүлэлт хийж чадахгүй байна” хэмээж байсан. Уг нь тус захын ойр орчим дахин газар олголт хийгээгүй бол өнөөдөр ийм олон худалдааны төвүүд бий болохгүй байсан. Энд хэдийгээр бусдын өмч хөрөнгө яригдаж байгаа ч ард нь олон мянган хүний эрүүл мэнд амь, нас хамгаас чухал гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй болжээ. Харин төр засаг үнэхээр л бусдын эд хөрөнгийг хайрлан хамгаалж байгаа бол бодлогоор ямар нэгэн зохицуулалт хийж, эдгээр захад стандартын шаардлага хангасан зах бий болго гэдэг шаардлагыг тавих ёстой. Аль эсвэл хотын төвд байрлалтай барилгын материалын бүхий л захыг нэг өдөр хүчээр нүүлгэх арга хэмжээ авах хэрэгтэй. Нийслэлд маань хотын төвд, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай барилгын материалын худалдааны төвүүд олон бий. Тэгвэл эдгээр захад 100 айл” дахь барилгын материалын төвийн худалдаачдыг нүүлгэн шилжүүлж яагаад болохгүй гэж. Тус захыг нүүлгэснээр түгжрэл багасна. Мөн иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа элдэв төрлийн хортой химийн бодисууд үгүй болно. Түүнчлэн тус захтай хаяа дэрлэн орших эмнэлэг болон төрийн байгууллагын үйлчилгээг иргэд ямар ч хүндрэлгүйгээр авна гээд олон сайн тал бий болно. Ямартай ч 100 айл дахь орчмын айлууд орчин үеийн хот төлөвлөлтийн дагуу зам, ус, дэд бүтцийнх нь асуудлыг шийдсэн шинэ төлөвлөлттэй хороололтой болохыг хүсэж мөрөөдөж байна. Тэгэхээр одоогийн хотын удирдлагууд яаралтай 100 айл дахь барилгын материалын төвд анхаарлаа хандуулж барилгын материалын захын шинэ жишгийг тогтоож стандартын шаардлагад хангасан дэд бүтэц, иргэдийн эрүүл мэнд, үйлчлүүлэх тав тухыг нь цогцоор шийдэх тохилог барилгын захтай болох тал дээр анхаарлаа хандуулаач.
https://ikon.mn/n/zzo
zzp
В.Цэнд-Аюуш: Е баримтын нууц үгээ мартсан тохиолдолд 131313 дугаарт ? тэмдэг илгээж сэргээж авах боломжтой
Монголын мэдээ
05/02/2017 08:40:00
Гэрэл зургийг Mpa.mn Сүүлийн үед иргэдээс Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаар холбогдохгүй, ebarimt.mn сайт ажиллахгүй байгаа болон иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол ирүүлэх болсон билээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын харьяа Татварын үйлчилгээний төвийн Татварын улсын ахлах байцаагч В.Цэнд- Аюушаас тодрууллаа. - Сүүлийн үед Татварын үйлчилгээний төвийн 1800- 1288 дугаар холбогдохгүй, иргэд мэдээлэл авч чадахгүй байна хэмээн гомдол гаргах боллоо. Энэ талаар тодруулахгүй юу? - Манай төвийн 1800-1288 дугаар ачаалал ихтэй ажиллаж байгаа нь үнэн. Энэ утсанд өдөрт дунджаар 1500-2100 гаруй иргэн, татвар төлөгчид хандаж байгаа. Үүнээс 700-800 гаруй иргэн нь л нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, урамшууллын талаар зөвлөгөө, мэдээлэл авдаг. Уг дугаарын утсанд холбогдсон иргэдэд нэмэгдсэн өртгийн албан татвар болон Е-баримтын талаар дунджаар нэг хүнтэй 4-6 минут ярьж заавар, зөвлөгөө өгч байгаа болохоор дараагийн иргэн холбогдтол түр хүлээнэ үү гэсэн горимд шилжиж холбогдож чадахгүй байх тохиолдол гардаг. - 1800-1288 дугаарын төлбөр хэд вэ? - 1800-1288 дугаарт холбогдоход иргэдийн ашигладаг үүрэн телефоны нэг минутын яриа энгийн тарифаар тооцогддог. - Иргэд ямар шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүйд хүрч байна вэ? - Иргэд sugalaa.ebarimt.mn, butsaalt.ebarimt.mn, ebarimt.mn цахим сайтад хандаж сонирхсон мэдээллээ авах, мөн Татварын албаны mta.mn сайтын “Татварын боловсрол” цэсний Асуулт хариултын сангаас татварын хууль тогтоомж болон Е баримттай холбоотой мэдээллийг авах боломжтой. 2016 оны НӨАТ-ын буцаан олголтыг олгох үеэр ebarimt.mn сайтад нэг иргэн олон хэрэглэгч үүсгэсэн, хэрэглэгчийн мэдээлэл буруу, дутуу бөглөсөн тохиолдлууд их гарсан. Үүнийг засаж залруулах ажил хийгдэж байгаа. Энэ асуудалтай холбоотой ebarimt.mn системд хэрэглэгчийн нэг бүртгэл үүсгэх зорилгоор 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой өөрчлөлтийг оруулсан. Тодруулбал, гар утаснаас 131313 тусгай дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр ebarimt.mn-д шинээр хэрэглэгч болж байсан бол одоо боломжгүй болсон. Заавал ebarimt.mn сайтад и-мэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болсон гэсэн үг. Мөн хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол 131313 дугаарт баримт бүртгэгдэхгүй. Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй болсон бөгөөд “Таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа. Үүнээс гадна хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаараа мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай. Иргэд 131313 тусгай дугаарыг ebarimt.mn системд хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь бүрэн хийгдсэн иргэд баримтаа бүртгүүлэх боломжтой, хэрэглэгчийн эрх авсан хувь хүн нууц үгээ мартсан тохиолдолд 131313 дугаарт ?(асуултын) тэмдэг илгээж сэргээж авах боломжтой. Бусад тохиолдолд 131313 дугаарын тусгай дугаарын утсыг ашиглахгүй. Мөн хэрэглэгчийн нэвтрэх код, нууц үгээ мартсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэлд бүртгэлтэй и-мэйл хаягаа ашиглан сэргээх боломжтой. - Хэрэглэгчийн нэвтрэх код, нууц үгээ сэргээхийн тулд яах ёстой вэ? - Хамгийн түрүүнд системд бүртгүүлсэн цахим шуудангаа оруулна. Уг цахим шуудан нь таны хүсэлтээр нэгдсэн системд бүртгүүлсэн и-мэйл хаяг байх ёстой. Дараа нь зурган код оруулах хэсэгт системээс санамсаргүйгээр харуулах үсэг болон тоон утгуудыг бөглөж оруулна. Хэрэв та уг зурган кодыг тайлж бичихэд хүндрэлтэй бол зурган кодын ар талд байрлах товчлуур дээр дарж зурган кодыг өөрчлөх боломжтой. Дээрх утгуудыг үнэн зөв оруулсан бол сэргээх товчийг дарах хэрэгтэй. Харин шинээр бүртгүүлэхдээ Е баримт цахим системд хувь хүн бүртгүүлэх хэсэгт орж, и-мэйл хаягаа бичиж зурган кодыг оруулна. Таны цахим шуудан руу системээс нууц үг сэргээх холбоос бүхий и-мэйл илгээх болно. Хэрэв зурган кодыг та буруу оруулсан бол системээс танд зурган кодыг буруу оруулсан тухай мэдэгдэл өгнө. - Сугалаанд мөнгө хожсон иргэдийн дансанд шууд орох уу. Эсвэл заавал бүртгүүлэх ёстой юу? - Сугалааны тохирлоор азтан болсон иргэд дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой. Нэгдүгээрт, 500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. Хоёрдугаарт, 500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулж, орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт дараах материалыг авчирч өгөх ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хамт, сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт/ebarimt.mn системээс татаж авна/, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэснээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргах хэрэгтэй.
https://ikon.mn/n/zzp
zzq
Хойд Солонгостой хиллэдэг хотод Солонгос-Хятад хэлний орчуулагч ажилд авч эхэлжээ
Р.Төмөр, ikon.mn
05/02/2017 09:00:00
Хятад-Хойд Солонгосын хилд оршдог Хятадын Дандон хотын захиргаа солонгос-хятад хэлний орчуулагч ажилд авах яаралтай зар гаргасан нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна. Хонг Конгийн “The Oriental Daily” сонин өнгөрсөн долоо хоногт энэ тухай мэдээлэхдээ Хятадын засгийн газраас гаргасан захирамжийн зургийг мөн хавсаргасан байна. Уг захирамжинд тоо заалгүйгээр солонгос хэлний орчуулагчдыг Дандон хотын захиргааны 10 нэгжид ажилд авахыг заажээ. Эдгээр 10 нэгжид хил хамгаалалт, худалдаа, гааль, хорио цээр, аюулгүй байдлыг хамгаалах албад багтсан байна. Бичигт яагаад гэнэт, олон тоогоор орчуулагч ажилд авах болсон зорилгоо дурдаагүй байгаа ажээ. Мэргэжилтнүүд үүнийг АНУ-Хойд Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахад Хятад улс бэлдэж байгаагийн илрэл гэж тайлбарласан байна. Мөн Дандон хотын захиргаа дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн албан хаагчдаа шөнийн ээлжтэй ажиллуулж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн юм. Дандон хот бол Хятад-Хойд Солонгосын хилийн гол боомт хотод тооцогддог, Хойд Солонгосын иргэдийн хувьд гадаад ертөнц рүү гарах ганц цонх нь ажээ. Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/zzq
zzr
Д.Хаянхярваа: Концессийн гэрээнд аудит хийнэ
ikon.mn
05/02/2017 09:16:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа Концессийн тухай хуулийн хэрэгжилт болон концессийн гэрээтэй танилцаж шалгах бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлт, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсжээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Концесстой холбоотой улстөржүүлсэн мэдээлэл багагүй гарч байна. Шинэ Засгийн газар концессын нэг гэрээг шинээр байгуулж, бусад нь өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан нөхцөлүүд байна. Тухайлбал, Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км автозам, Өмнөговь аймагт Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозам, Дашинчилэн Орхоны гүүр чиглэлээс Мөрөн-Тариалан чиглэлийн төгсгөлийг холбох 120 км автозам, Дархан-Эрдэнэтээс Сант- Орхон чиглэлийн 22.2 км автозамын төсөл, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар, Нөмрөг, Сонгино чиглэлийн 107 км автозамын таван төсөл байна. Эдгээр таван гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа нь 2017 онд байсныг хойшлуулж 2020 онд болгон төлөх нөхцөлийг нь сайжруулсан. Концессын гэрээтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцээд нэн яаралтай Концессийн тухай хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх, барих, шилжүүлэх, концессийг үндсэндээ хориглоно гэдгийг Засгийн газарт анхааруулсан. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж буйтай холбогдуулан өмнө хийгдсэн 11.1 их наяд орчим төгрөгийн концессийн гэрээнд ОУВС-гаас өгсөн үүргийн дагуу аудит хийж, хэдэн оноос яаж санхүүжүүлэх боломжтойг тогтоохоор санал нэгдлээ. Ингэхийн тулд өмнө хийсэн концессийн гэрээнүүдийг дахин нягталж үзнэ.Концессийн гэрээнд аудит хийнэ Ойрын хугацаанд Засгийн газар концессийн гэрээний асуудлыг дахин хэлэлцээд алиныг нь эхлэх, алиныг нь хойшлуулах талаар тохиролцоод оруулж ирнэ” гэлээ. Бүлгийн хурлаар авч хэлэлцсэн дараагийн асуудал нь нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болоод байгаа Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэх ажлын явцын мэдээллийг сонсов. Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажлыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээний дагуу ирэх долдугаар сард эхлүүлж 2020 он гэхэд дуусгах төлөвтэй байгаа ажээ.
https://ikon.mn/n/zzr
zzs
Л.Цэрэнсодном: Монгол хүүхдүүд дэлхийн хэмжээний загвар бүтээж, өрсөлддөг
Н.Батзаяа, Монголын мэдээ
05/02/2017 09:08:00
МУБИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Техник-технологийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хорооны дарга, доктор профессор Л.Цэрэнсодномтой ярилцлаа. - Улсын техник, технологийн XXI олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон гэсэн. Олимпиад хэр амжилттай болж өндөрлөв. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? - Монгол Улсын хэмжээнд нийт 12 олимпиадыг зохион байгуулахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд 12 төрлийн хичээлээр олимпиад зохион байгуулагддаг гэсэн үг. Энэ дундаас хамгийн олон төрөлд олон сурагч, багш өрсөлддөг гэдгээрээ техник, технологийн олимпиад өндөр ач холбогдолтой байдаг. XXI удаагийн техник, технологийн олимпиад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-28-ны хооронд олон улсын Найрамдал төвд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад хөдөө орон нутаг болон нийслэлийн есөн дүүргээс шалгарсан нийт 262 багш сурагч оролцсон. Тодруулбал, аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг 180 сурагч, 82 багш ур ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Манай олимпиад нийт есөн төрөлд зохион байгуулагддагаараа онцлогтой. Авто дуураймал загвар, нисэх онгоцны загвар, усан онгоцны загварын тэмцээн, дүрслэх урлаг, дизайны багш нарын тэмцээн, дүрслэх урлаг, дизайны сурагчдын тэмцээн гэх зэрэг нийт есөн төрөлд болдог. Энэ жилийн техник, технологийн улсын олимпиадад багийн дүнгээр I байрт Улаанбаатар, II байрт Увс аймаг, III байрт Орхон аймаг, IV байрт Хөвсгөл аймаг, V байрт Сэлэнгэ аймгийн оролцогчид шалгарсан. -Техник технологийн нэг онцлог нь олон төрлөөр явагддаг гэлээ. Өөр ямар онцлогтой вэ. Сурагчдыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой байх? -Манай олимпиадын нэг онцлог нь гэвэл тухайн хүүхдээс бүх төрлийн хичээлийн мэдэгдэхүүнийг шаарддаг. Нисэх онгоц болон усан онгоцны загвар хийхэд математик, физик, электроникийн талаар мэдлэгтэй байх ёстой. Эдгээр мэдлэгийг тодорхой хэмжээнд эзэмшиж байж нисэх онгоцны загвар бүтээдэг. Түүнээс гадна тухайн хүүхдээс маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг. Яагаад гэвэл нисэх онгоцны загвар бүтээсэн хүүхэд байлаа гэж бодоход бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ авч ирж уралдаанд оролцдог. Мэдлэгийн хажуугаар ур чадварыг ч шаарддаг онцлогтой. Мөн 21 жилийн хугацаанд зохион байгуулагдсан энэхүү олимпиадад оролцож байсан хүүхдүүд дунд их, дээд сургууль төгсөж, дээд мэргэжил эзэмшсэн Монголын тэргүүлэх зэргийн компанийн захирлууд олон байна. Тухайлбал, Мобиком, Скайтел компанийн Ерөнхий захирлууд манай олимпиадад оролцож байсан. Ер нь техник, технологийн олимпиадад аливаа зүйлсийг хийх сонирхолтой, дуртай хүүхдүүд л орно. Автомашины загвар зохион бүтээхийг хүүхэд бүр сонирхохгүй шүү дээ. Ганцхан түүнд дуртай, бүх цаг заваа дуртай зүйлдээ зориулдаг хүүхэд л сонирхоно. Яагаад гэвэл нэг загвар гаргахад өдөржин, шөнөжин суух юу ч биш байдаг. Түүнээс ч урт хугацаанд суух нь бий. Хүнээс их хөдөлмөр шаарддаг. -Техник технологийн олимпиадыг анх зохион байгуулсан цагаас нь эхлэн эдүгээг хүртэл тасралтгүй Зохион байгуулах хорооны даргаар ажилласан гэсэн. Ер нь техник, технологийн анхны олимпиад хэрхэн болж байв. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу? - Техник, технологийн олимпиад зохион байгуулагдах болсон түүх их сонин л доо. Манай улсад бүх хичээлийн төрөлд улсын хэмжээний олимпиадууд зохиогддог ч ганцхан техник, технологийн чиглэлд зохиогддоггүй байсан юм. Харин энэ орон зайг МУБИС-ийн төгсөгч, “Залуу монгол” корпорацийн захирал Н.Чимэдцэрэн харж, анх санал дэвшүүлсэн. 1998 онд “Техник, технологийн улсын олимпиадыг зохион байгуулъя. Би ивээн тэтгэе” гэдэг санал хэлсэн. Тухайн үед улсын олимпиад ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар явагддаг байлаа. Улсаас мөнгө өгдөггүй байсан юм. Энэ саналын дагуу Н.Чимэдцэрэнгийн санаачилга, хөрөнгө оруулалтаар Монгол Улсын техник, технологийн олимпиад анх удаа зохион байгуулагдсан түүхтэй. Эхний 10-аад жил “Залуу монгол” корпораци болон техник, технологид сонирхолтой хүмүүс ивээн тэтгэсэн. Сүүлийн 10 жилд улсын олимпиадыг БСШУСЯ-аас ивээн тэтгэж, тодорхой хэмжээний санхүүжилт гаргадаг болсон. - Анхны олимпиадад сурагчид хэр идэвхтэй оролцож байв? - Эхний хэдэн жилд Залуу техникчдийн ордон, хотын цөөн хүүхэд оролцдог байлаа. Хөдөө орон нутгийн сурагчид оролцоход тун хэцүү. Учир нь усан болон нисэх онгоц хийхэд их материал ордог. Шаардлагатай материалууд нь хөдөө орон нутагт олддоггүй байсан үе. Тухайлбал, нисэх онгоцны загвар бүтээхэд далавч хийдэг тусгай технологи шаардлагатай. Түүнийг авч чадахгүйгээс болж эхний ээлжид хөдөө орон нутгаас цөөхөн хүүхэд оролцсон. Харин одоо бүх аймгийн сурагчид оролцох болсон. Олимпиадын цар хүрээ жигдэрсэн. Олимпиадаас эхний гурван байр эзэлсэн хүүхэд их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах боломжтой учраас оролцогчдын ур чадвар сайжирч, хүчтэй өрсөлдөх болсон. - XXI жилийн хугацаанд олимпиадад оролцож буй хүүхдүүдийн ур чадвар, мэдлэг хэрхэн өөрчлөгдөж байна вэ? - 20 жилийн өмнөхийг энэ цаг үетэй харьцуулахад огт өөр шүү дээ. Одоо үед гар утас, робокон бий болсон. Мэдээ, мэдээлэл, техник, технологийн өндөр дэвшилд хүрсэн. Тиймээс бид олимпиадынхаа шалгуурыг улам боловсронгуй болгохын тулд сүүлийн үеийн мэдээлэл, технологийн талаарх асуултыг олимпиадын материалдаа оруулж байна. Ер нь бид цаг үетэйгээ холбогдуулан олимпиадын даалгавраа боловсруулдаг. Олимпиадад оролцож буй хүүхдүүдийн оюун санаа маш их өөрчлөгдсөн. Гаргаж буй загвар хийцээс нь харахад, сэтгэлгээ нь тэлсэн харагддаг. Дээхэн үед манай олимпиадад оролцсон хүүхдийн бүтээсэн онгоцны загварыг одоо оролцож буй хүүхдийн бүтээсэн загвартай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай. Сурагчид олимпиаддаа дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүтээлээр оролцож байна. Аймаг бүр ач холбогдол өгч оролцдог учраас өрсөлдөөн өндөр төвшинд хүрсэн. - Техник, технологийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн сурагчид их сургуульд суралцаж, төгссөний дараа тэдэнд тохирох ажлын байр байна уу? - Усан онгоцны загвар хийдэг хүүхэд тэр төрлийн мэргэжлийг эзэмших бус ихэвчлэн инженерийн чиглэлээр суралцдаг. Манай улсад усан онгоцны инженерийн орон тоо байхгүй. Гэхдээ цөөн тооны зарим залуучууд гадаадад ажилладаг. Тухайлбал, усан онгоцны чиглэлээр БНХАУ-д суралцаж, гадаадад ажилладаг залуус бий. Харин эх орондоо автомашины чиглэлээр суралцах боломжтой. Техник, технологийн олимпиадаас хүүхдүүд инженер, техникийн анхан шатны мэдэгдэхүүн авч байгаа учраас энэ чиглэлээр ихэнх нь суралцдаг. - Одоогийн байдлаар хэчнээн хүүхдэд үнэ төлбөргүй хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцах эрхийг олгоод байна вэ? - Жил бүр есөн төрөлд тус бүр эхний гурван байрт хүссэн их, дээд сургуульдаа элсэн суралцах эрхийг олгодог. Үүнээс харахад нийт 567 хүүхдэд хүссэн сургуульдаа суралцах эрхийн бичиг өгсөн байна. Энэ жил шагналын нөхцөлд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан. Өмнө нь жил бүр 27 хүүхдийн дөрвөн жилийн сургалтын Төлбөрийг улсаас гаргадаг байсан. энэ жилээс тухайн сургууль нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байхаар тогтлоо. - Шүүгчдийн бүрэлдэхүүнд 22 хүнээс бүрддэг гэлээ. Ямар хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна вэ? - Ихэвчлэн их сургуулийн багш нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ордог. Тухайлбал, дүрслэх урлагийн төрлийг манай сургуулийн дүрслэх урлагийн шинжлэх ухааны доктор, профессор н.Эрдэнэцог багш шүүдэг. Техникийн их сургуулийн багш нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ордог. Нисэх загварын төрлийг нисэх загварын “Масса” нийгэмлэгийн гишүүд ирж шүүдэг. Шүүгчдийн хувьд тухайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс байх шаардлагатай байдаг. - Нисэх онгоцны загвар зохион бүтээх гэдэг нэг төрлийн спорт болсон. Хөдөө орон нутагт энэ чиглэлийг хөгжүүлэхэд хэр анхаарч ажиллаж байна вэ? - Цэдэнбал Пелетава Залуу техникчдийн ордонг байгуулсан түүхтэй. Энэ ордон хөдөө орон нутагт салбартай байсан. Харамсалтай нь 1990 онд Залуу техникчдийн ордон хувьчлагдаж, улмаар хөдөө орон нутаг дахь салбар нь татан буугдсан. Харин одоо нисэх болон автомашины загвар зохион бүтээх салбар хөгжих гол үндэс нь ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш нар болсон. Өөрөөр хэлбэл, сургуулийнхаа технологийн кабинетад л зохион бүтээх ажлаа хийж байна. Өнгөрсөн жил залуу техникчдийн ордонг сэргээх асуудал яригдсан. Сайд үйл ажиллагааг нь сэргээх тушаал гаргасан ч сайн хэрэгжээгүй. Залуу зохион бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой Залуу техникчдийн ордон устчихсан. Энэ бол ганцхан жишээ. Ер нь 1990 оноос хойш хүүхэдтэй холбоотой бүх л зүйлс устсан шүү дээ. - Зохион байгуулах хорооны хувьд олимпиадаа тасралтгүй уламжлал болгон явуулахад хүндрэлтэй зүйлс гардаг байх. Санхүү мөнгөнөөс эхлээд олон зүйл байгаа болов уу? - БСШУС-ын сайдын тушаалаар жил бүр зохион байгуулах хорооны гишүүдийг томилдог. Манай хороонд ихэвчлэн есөн хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Техник, технологийн олимпиадыг зохион байгуулахад хүндрэлтэй зүйлс олон гарна. Улсаас нийслэлийн нэг багшийн хоолны зардалд 5,000 төгрөг, хөдөө орон нутгийн нэг багшид 12 мянган төгрөг олгодог. Гэтэл бид улсын техник, технологийн олимпиадыг Найрамдал төвд зохион байгуулахад, нэг хүнд дунджаар 50 мянга гаруй төгрөг шаардлагатай. Олимпиадыг амжилттай явуулахад нийт 28 сая төгрөгийн зардал шаардлагатай. Харин улсаас 11 сая төгрөг өгдөг. Үлдсэн 10 гаруй сая төгрөгийг ивээн тэтгэгчийн тусламжтайгаар олдог. Ивээн тэтгэгчид нь мөн л манай сургуулийг төгссөн залуучууд байдаг. Санхүүгийн хувьд бор зүрхээрээ л явдаг. Зохион байгуулах хорооны гишүүдэд нэг төгрөгийн ч шагнал байдаггүй. Бид “Найрамдал” төвд олимпиадаа зохион байгуулдаг нь олон төрлийн ач холбогдолтой. Тухайлбал, нисэх онгоц уралдах зам талбай, усан онгоцны усан сан, оролцогчдын байрлах байр, хоол хүнс гэх мэтчилэн олон зүйлс нэг дор төвлөрдөг. Түүнээс гадна сурагчид болон багш нар олон улсын “Найрамдал” зусланг үзэх боломж бүрддэг. Олимпиадад оролцохоор ирсэн багш, сурагчдын дунд “Найрамдал” зусланг анх удаа үзэж буй хүн ч байдаг. “Найрамдал” зуслан бол Монгол хүүхэд бүрийн очиж үзэхийг хүсдэг газар шүү дээ. Энэ утгаараа сурагчдыг “Найрамдал” зусланд хоёр хоног ч болтугай амраахыг боддог. Манай сургууль “Найрамдал” төвтэй хамтын ажиллагаатай. Энэ хүрээнд олимпиадын дутуу үлдсэн мөнгөн дүнгийн оронд манай сургуулийн оюутнууд бүтээл хийж өгдөг. Жишээлбэл, Харшийн ёолкны хувцсыг манай сургуулийн дизайны ангийн оюутнууд урладаг. Тайз чимэглэлийн ажлыг Технологийн ангийн оюутнууд хийдэг. - Олимпиадад оролцсон зарим сурагчдад гадаадын томоохон компаниас санал тавьж байсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? - Өнгөрсөн жил Монгол дахь “Тоёото” корпорацийн төлөөлөгчид манай олимпиадыг ирж сонирхсон юм. Энэ хүрээнд автомашины дуураймал загвар зохион бүтээх төрөлд оролцож буй бүх хүүхдэд компанийнхаа гарын бэлэг өгсөн. Тэд “Гайхамшигтай ур чадвартай хүүхдүүд Монгол Улсад олон байдаг юм байна” хэмээн гайхаж байсан. Түүнээс өмнө Японы том корпорацийн эзэн манай олимпиадыг сонирхсон. Тэр үед нэг япон машины радио засаж чадахгүй байсан юм билээ. Гэтэл манай олимпиадад оролцож байсан нэг сурагч радиог нь засчихсан. Түүнийг харсан япон захирал “Алс холын Япон улсын машины радиог монгол хүүхэд засварлана гэдэг сонирхолтой юм. Би энэ хүүхдийг Япон улсад сургая. Манай компаниас сургалтын зардлыг бүрэн хариуцна” гэж байсан удаатай. Ер нь техник, технологийн улсын олимпиадад оролцож буй хүүхдүүдийг ямар нэгэн улсад авч сургах сонирхолтой хүн олон бий. Япон, Солонгос, ОХУ-ын техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хүртэл танай хүүхдүүдээс авч сургая, олимпиадыг чинь ивээн тэтгэе гэх зэрэг санал тавьдаг. Энэ мэтчилэн гадаадад суралцаж, тэндээ ажиллаж байгаа залуучууд ч бий. Харин олимпиадыг ямар нэгэн компанийн нэрэмжит болгох талаар бид хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь энэ бол улсын олимпиад. Ямар нэгэн компанитай хамтарч зохион байгуулахаар тухайн компанийн сонирхол давамгайлах тал өндөр байдаг. Тиймээс бид олимпиадаа шударга явуулахын тулд энэ саналд тийм ч таатай ханддаггүй. - Хүүхэд, залуучууд техник, технологийн салбарыг сонирхож, хичээллэснээр улс орны хөгжилд ямар ач холбогдолтой юм бэ? - Улс орны хөгжил инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсролтой хамаатай. Манай улсад олон том үүрэн телефоны корпорациуд бий. Эдгээр корпораци амжилттай ажиллахад боловсон хүчин чухал. Техникийн сэтгэхүйтэй, авьяастай хүмүүс байх шаардлагатай. Харин эдгээр хүмүүсийг хөгжүүлэхэд, техник, технологийн олимпиад маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Авьяастай хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа олимпиадын хүрээнд явагддаг. Тухайн хүүхэд автомашины загвараа хийж л хөгжинө. Техник, технологийн бодлого бодож л хөгжинө. Түүний үр дүнд эхний гурван байрт шалгарсан сурагчдыг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургадаг нь ирээдүйн чанартай боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг иргэд тэр бүр анзаарахгүй л дээ. Гэтэл Монголын хамгийн шилдэг инженер, техникийн ажилчид техник, технологийн олимпиадад оролцсон байдаг.
https://ikon.mn/n/zzs