id
stringlengths
1
4
title
stringlengths
4
194
author
stringlengths
3
40
date
stringlengths
19
19
content
stringlengths
0
342k
url
stringlengths
19
22
zra
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт оржээ
Г.Мөрөн, iKon.mn
04/24/2017 15:59:00
Гэрэл зургийг Mpa.mn 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд: Гар утаснаас 131313 тусгай дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр Ebarimt.mn шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон. Дэлгэрүүлбэл, тухайн гар утасны дугаар ebarimt.mn –д бүртгэлгүй бөгөөд иргэн анх удаа 131313-т баримт бүртгүүлэхэд системд хэрэглэгч автоматаар үүсдэг байсан бол одоо 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болсон. Хэрэглэгчийн мэдээлэл дутуу бол 131313-т баримт бүртгэгдэхгүй. Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа болно. Гар утасны дугаар өөрчлөгдөх бол Ebarimt.mn дэх бүртгэлтэй утасны дугаарыг мөн өөрчлөх шаардлагатай. Хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай. Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар
https://ikon.mn/n/zra
zrb
Д.Хаянхярваа: Намын УЗ өнөөдөр хуралдаж сонгуулийн хандив цуглуулах Ажлын хэсгээ байгуулсан
Т.Өлзийбаяр, iKon.mn
04/24/2017 16:14:00
Гэрэл зургийг Mpa.mn Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивыг МАН цуглуулаад эхэлсэн гэсэн мэдээлэл байна? -Манай намын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж сонгуулийн хандив цуглуулах Ажлын хэсгийн ахлагчаар би сонгогдсон. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хуулийн хугацаа болоогүй учир нэг ч удаа хуралдаагүй. Нэг ч төгрөг цуглуулаагүй. Хуулийн хүрээнд ажиллана. -Валютын сангийн санхүүжилт хэзээ орж ирэх вэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зарим зарцуулалт нь орж ирнэ гэсэн сураг байсан? -Энэ сарын 28-нд Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар шийдвэр гарна. Япон улсаас зүгээс манайд 850 сая ам.долларын зээл олгохоор болсон. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглана. Дараагийн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад доннар орнуудаас орж ирэх хөрөнгө санхүүг чухам ямар зориулалттай яаж зарцуулах вэ гэдгийг яриа хэлэлцээрийн үр дүнд шийднэ. Түүнээс биш Валютын сангийн мөнгө орж ирэхэд намын бүлэг хурлаараа яриад тал тал тийш нь хуваагаад авчих гээд байгаа юм байхгүй. -ХХОАТ зэрэг гурван төрлийн татвар тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэнэ. Үүнийг хойшлуулах санал олон нийтийн дунд байгаа. Энэ асуудал бүлгийн хурал дээр яригдаж байна уу? -Татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлчихлээ гэдэг шүүмжэл Ардын намд ирж байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ яг үнэндээ татвар нэмэгдэх энэ асуудал олонхид хүрч, хүндээр тусч байгаа асуудал биш. Татварын хуулийг маш сайн судлах ёстой. Мэдээж бид нар ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор татварын хуулийг нэг, хоёр сараар хойшлуулна гэвэл бид Валютын сангийн хөтөлбөргүй үлдэх ийм л нөхцөд байна шүү дээ. Бид улс орныхоо эрх ашгийг бодсон зөв сонголт хийсэн. Ард иргэд маань ойлгоосой гэж хүсч байна. Валютын сангаас тусламж авахын тулд татвар нэмэхээс өөр ямар ч сонголт, боломж алга. Хамгийн сүүлд л гэхэд 11 хувийн хүүтэй 750 сая ам.долларыг зээлж байсан. Тэгвэл сая зээлийн хүүг 8,75 гэж 10 оронтой тоо руу орууллаа. Энэ мэтчилэн арилжааны урт хугацаатай зээлийн хугацааг нь ихэсгэж, хүүг нь бага болгох арга замуудыг хайж байна. МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөсөн байна. Үргэлжлүүлэн 17:00 цагаас хуралдах юм.
https://ikon.mn/n/zrb
zrc
Өөрөөсөө 25 насаар эгч багштайгаа гэрлэсэн залуу Францын ерөнхийлөгч болно
Р.Төмөр, ikon.mn
04/24/2017 16:08:00
Европын Холбооны талыг баримтлагч, центрист үзэл баримтлалтай, 39 настай Эмануэль Макрон өнгөрсөн Ням гарагт Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулаад байна. Тавдугаар сарын 7-нд болох хоёр дахь шатны сонгуульд ялбал тэр Францын түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болох юм. Түүний өрсөлдөгч нь “Францын Трамп” гэгддэг Үндэсний Фронт намын дарга Марин Ле Пэн. Макроны хувьд улс төрийн карьер нь тун амжилттай яваа залуу. Өнгөрсөн наймдугаар сард тэр социалист ерөнхийлөгч Франсуа Олландын намаас гарч, өөрийн центрист үзэлтэй “En Marche” намыг байгуулсан юм. Тэр цагаас хойш Макрон сонин хэвлэлийн нүүрнээс салахаа больж, нам нь 250,000 гаруй дэмжигчтэй болжээ. Залуу үеийн эрч хүчтэй төлөөлөл гэгдэж байгаа Макрон Ротчилдийн хөрөнгө оруулалтын банканд ажиллаж хэдэн сая еврогийн орлого олсон гэдэг. Үүнийхээ дараа тэр 2012 онд Олландын эдийн засгийн зөвлөхөөр хоёр жил ажилласны дараа эдийн засгийн сайд болсон юм. Сонгуулийн сурталчилгааны туршид Макрон Европын Холбоонд үнэнчээ илэрхийлж, үндсэрхэг үзэлтнүүдээс Франц орныг аварна гэж амлаж байв. Улс төрийн хувьд төдийгүй, хувийн амьдралдаа ч тэр уламжлалыг эвдэгч. Зүүн хойд Францад амьдардаг урлагт дуртай хүү дунд сургуулийнхаа жүжгийн багш Брижит Троньеод дурлаж байжээ. Макроноос 25 насаар эгч, гурван хүүхдийн ээж, хатагтай Троньео 2007 онд нөхрөөсөө салж, түүнтэй гэрлэж байв. “17 настайдаа Макрон ‘Ямар ч хариу өгсөн би тантай гэрлэнэ’ гэж хэлж байсан” хэмээн Троньео өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Paris Match сэтгүүлд ярьж байжээ. Тэдний хайр дурлалд сэжиглэнгүй ханддаг хэвлэлүүд Макроныг ижил хүйстэн гэж үе үе бичдэг ч тэр үгүйсгэдэг юм. Эмануэль Макрон эхний шатанд ялсан тухай мэдээ Европын Холбооны удирдагч нарыг баярлуулж, зах зээлд эерэг өөрчлөлтүүдийг авчраад байна. Түүнийг сонгуулийн хоёр дахь шатанд тэргүүллээ хадгалах боломжтой гэж ихэнх ажиглагчид үзэж байгаа юм. Макроны ард тун ойрхон саналаар удаалсан Марин Ле Пэнийг Европын Холбоог нураах дайсан гэж үзэж байна. Эх сурвалж: AFP
https://ikon.mn/n/zrc
zrd
“Эрдмийн баяр”-ыг баар, ресторанд тэмдэглэхийг хориглолоо
ikon.mn
04/24/2017 16:33:00
БСШУС-ын сайдын 2017.04.21-ний өдрийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гарлаа. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.15 дугаар заалт, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2.7 дугаар заалтыг тус тус үндэслэн бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор уг тушаалыг гаргажээ. Тушаалд “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон байна. Энэхүү тушаал, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлжээ. БСШУС-ын сайдын тушаал: /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ Эх сурвалж: БСШУСЯ
https://ikon.mn/n/zrd
zre
Хойд Солонгосын талаарх Хятадын бодлого өөрчлөгдсөн байж магадгүй боллоо
Р.Төмөр, ikon.mn
04/24/2017 16:42:00
Өнөөдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай тус тус утсаар ярьж Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцсэн юм. Энэхүү ярилцлагын дараа Синьхуа агентлаг мэдээлэхдээ Ши Жиньпин хямралыг гүнзгийрэхээс сэргийлэхэд Вашингтонтой ойртон хамтарч ажиллахаар тохиролцсон гэжээ. Хойд Солонгосын Ардын Армийн 85 жилийн ой маргааш тохиож байгаа бөгөөд энэ өдөр тэд ямар нэг зэвсгийн туршилт зохион байгуулах магадлал өндөр байгаа юм. Ши Жиньпин Трамптай ярихдаа “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн ямар ч тохиолдлыг Хятад улс эрс эсэргүүцэх ба Солонгосын хойгийн зөрчлийг өргөжүүлэх ямар ч алхмаас бүх талууд зайлсхийхийг уриалж байна” гэж хэлснийг Синьхуа эш татжээ. Харин энэ удаа тэр Хойд Солонгосын асуудлаар байр суурь илэрхийлэх болгондоо хэрэглэдэг “Солонгосын хойгийн хурцадмал байдлыг энх тайванч арга замаар зохицуулах” хэмээх үгээ дурдсангүй. Үүний оронд Ши Жиньпин бүх талууд “үүрэг хариуцлагаа ухамсарлаж”, хойгийг цөмийн аюулаас сэргийлж, тогтвортой байдал бий болгоход хамтран ажиллахын чухлыг онцолжээ. Ши Жиньпиний үгийг Хойд Солонгосын асуудлаар Бээжингийн эрх баригчдын бодлогод өөрчлөлт орж, тэвчээр нь барагдсаны шинж тэмдэг гэж үзэж байгаагаа ажиглагчид илэрхийлж байна. Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан Хятадын төлөөлөгч У Давэй Пьёньянд айлчлахаар хөөцөлдөж байгаа ч Хойд Солонгос зөвшөөрөл өгөхгүй байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлж байв. АНУ-ын тэнгисийн цэргийн цохилтын бүлэглэл Солонгосын хойгт ойртож байгаа ба зам зуураа Японы зэвсэгт хүчинтэй хамтарсан бэлтгэл эхлээд байна. Ням гарагт Хойд Солонгосын төрийн хэвлэлд батлан хамгаалах хүчин чадлаа харуулахын тулд Пьёньян Америкийн нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг живүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёрдугаар сарын 26-нд Хятадын тал Хойд Солонгосын нүүрсний экспортыг хүлээж авахаа бүрэн зогсоосон нь хоёр коммунист орны харилцааг хамгийн доод түвшинд хүргээд байна. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/zre
zrf
"Цахим хуудас хэн сайн хийх вэ?" уралдаанд оролцохыг урьж байна
СУРТАЛЧИЛГАА
05/03/2017 09:03:00
Мэдээлэл Технологийн бизнес эрхлэх сонирхолтой залууст зориулсан вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах тэмцээний удирдамж Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА болон Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан MKIT сургалтын төв нь Монголын Мэдээлэл Технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор IT-ийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, IT-ийн бизнес эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тус сургалтын төв нь Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран IT-ийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой баг болон хувь хүнийг дэмжих Бизнес Инкубатор төслийн хүрээнд вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах тэмцээнийг зохион байгуулж байна. Уралдааныг зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагууд: MKIT сургалтын төв Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн мэдээллийн технологийн газар Тэмцээний агуулга: Өгөгдсөн логонд тулгуурлан өөрийн бүтээлч сэтгэлгээг харуулсан худалдааны сайтын wordpress темплет зохион бүтээх. Оролцогчдын ур чадварыг шалгахын тулд бид бүтээлд дараах шаардлагыг тавьж байна: Компани болон бүтээгдэхүүний танилцуулга хэсэгтэй байх. Бараа захиалах алхмаас эхлэн төлбөр тооцоо хийгдэх алхам хүртэлх бүх үе шатуудыг агуулсан байх гэх мэт. Бүтээлийг шалгаруулахдаа дараах зүйлсийг харгалзана. Шинэлэг санаа, уран сэтгэмж Өгөгдсөн хугацаанд хийгдсэн эсэх Бүтээлийн загвар, дизайн Бүтээл бүрэн ажиллагаатай байх(wordpress админ хуудаснаас шаардлагатай тохиргоог хийдэг байх) Бэлэн plugin болон темплет ашиглахгүй байх Дизайны онцлог, хөгжүүлэлт, нэвтрүүлэх боломж. Анхаарах зүйлс: Өөр хүний өмнөөс шалгаруулалтанд оролцох боломжгүй бөгөөд бүтээлийг оролцогч баг болон хувь хүнийг төлөөлж буй хүний жинхэнэ нэрээр хүлээн авна. Бусад адил төрлийн шалгаруулалтын бүтээлүүдээс хуулбарлах, өөр хүний бүтээл болон нэрийг хулгайгаар ашигласан нөхцөлд бүтээлийг шалгаруулалтанд оролцуулах боломжгүй. Өмнө нь арилжаалагдсан, одоо ашиглагдаж байгаа бүтээлийг шалгаруулалтанд оролцуулах боломжгүй. Оролцогч нь нэгээс олон тооны бүтээлийг ирүүлэх боломжтой бөгөөд нэг баг болон хувь хүн нэг л удаа сонгогдох боломжтой. Иймээс олон тооны бүтээлийг ирүүлэхдээ бүтээл тус бүрийг бүртгүүлэх шаардлагатай. Тэмцээнд ирүүлсэн бүтээлтэй холбоотой бүх хууль зүйн хариуцлагыг оролцогч хариуцах бөгөөд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийг зохион байгуулагч тал эзэмшинэ. Шалгаруулалтанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгуурыг хангасан бүтээл байхгүй тохиолдолд шилдэг бүтээл шалгаруулахгүй бөгөөд шагналын агуулга өөрчлөгдөж болно. Хамрах хүрээ: Мэдээлэл Технологийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой, Вэб хөгжүүлэх, вэбийн дизайн гаргах чадвартай, Бүтээлч нээлттэй сэтгэлгээтэй хүн бүхэн оролцох боломжтой. Уралдааны хугацаа: Бүтээл хүлээн авах хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл. Шүүлтийн хариу гарах өдөр: 2017 оны 5 дүгээр сарын 15 Шагнал гардуулах өдөр: 2017 оны 5 дүгээр сарын 19 Жич : Шагнал гардуулах ёслолын хугацаа нь зохион байгуулагчдын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болно. Шагналын сан: Тэргүүн байр (баг болон хувь хүн): 2 сая төгрөг Дэд Тэргүүн байр (баг болон хувь хүн): 1 сая төгрөг Шилдэг 3-н байр (баг болон хувь хүн): тус бүр 500 мянган төгрөг Нийт шагналын сан 4,500,000 төгрөг Жич : Шалгаруулалтанд тэнцсэн баг болон хувь хүнд дараах боломжуудыг олгоно: Бизнесийн дэмжлэг болон компаниа бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх MKIT сургалтын төвөөс нэг жилийн турш бизнес инкубатор төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэх Оффисын өрөө, компьютер, сүлжээгээр үнэ төлбөргүй хангах Гэрээнд үндэслэн MKIT төвөөс сар бүр үйл ажилгааны зардал (300,000₮-500,000₮) олгоно. Вэбсайт зохион бүтээх, дизайн гаргах уралдаанд хэрхэн оролцох вэ? Бүртгэлийн маягт бөглөх (MKIT.mn вэб хуудаснаас татаж авах боломжтой.) Бүтээлийг CD/USB-ээр авна. Бүтээлийг MKIT сургалтын төв дээр хүлээн авна. Холбоо барих: Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр, Б корпус, 2 давхарт MKIT сургалтын төв Утас: 70122999, 70122979 Цахим хуудас: www.mkit.mn, https://www.facebook.com/mkitcenter/ [email protected]
https://ikon.mn/n/zrf
zrg
Гэрлийн шингээлтийн аргаар хорт утааг тодорхойлох туршилт хийгдэж байна
А.Төгөлдөр, iKon.mn
04/24/2017 17:12:00
Агаарын бохирдлын 10 хувийг автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа эзэлдэг талаарх судалгаа бий. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор автотээврийн хэрэгслээс ялгарах утааг багасгахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн нэгдүгээр сард тушаал гарган Ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд холбогдох албаныхан агаарын автотээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдолтой тэмцэх ажлыг судлан санал боловсруулж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шалган бүртгэх товчооны дэргэд RSD (Remote Sensing Device) буюу зайнаас мэдрэх төхөөрөмж суурилуулжан хэмжилт хийж эхлээд байна. Энэ нь тус товчоогоор өнгөрөх бүх тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг гэрлийн шингээлтийн аргаар зайнаас тодорхойлох юм. Зам, тээврийн хөгжлийн яам болон БОАЖЯ-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас тус судалгааны ажлыг энэ сарын 17-ны өдрөөс туршилт судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэхүү багаж нь автомашин дамжин өнгөрөхөд тухайн тээврийн хэрэгслийн марк, хийн үзүүлэлт, тухайн агшин дахь агууламжийг тооцож гаргадаг. Хурд, дамжин өнгөрөх агшин зуурын хурд, нүүрс ус төрөгч, тоос зэрэг бүхий л үзүүлэлтийг гаргах боломжтой бөгөөд тээврийн хэрэгслийн утааны ялгаралд тавигдах стандартад нийцэж буй эсэхийг энэхүү багажаар тодорхойлох юм. Тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг тодорхойлохын тулд тухайн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвд аваачиж, утааны хэмжилт хийж шалгах нь цаг хугацаа их шаарддаг тул энэхүү туршилтын үйл ажиллагааны үр дүнг гармагц шат дараатайгаар үргэжлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Эх сурвалж: ЗТХЯ
https://ikon.mn/n/zrg
zrh
Дэлхийн улс үндэстнүүдийн хамгийн өвөрмөц кофенууд
А.Үлэмж, iKon.mn
04/25/2017 10:02:00
Өглөөг аяга кофегоор эхлүүлдэг мянга мянган хүмүүс дэлхий даяар амьдарч байна. Улс орон бүрт өөрсдийн гэсэн кофегоо бэлтгэдэг нууц жор байдаг аж. Жишээлбэл, дэлхийн нэг өнцөгт кофег нимбэгтэй хольж ууж байхад, нөгөө өнцөгт нь бяслаг, сармистай кофе ууж байна. Ингээд та бүхэндээ дэлхийн улс орнуудын хамгийн өвөрмөц кофенуудыг танилцуулъя. Өндөгтэй кофе (Вьетнам) Эхлээд өндөгний шарыг өтгөрүүлсэн сүүтэй хольж хутгаад, дараа нь вьетнамын хар, гашуун кофег бага багаар зөөлөн хийж өгдөг байна. Маш гоё зөөлөн амттай, тансаг үнэртэй болдог аж. Лапланд кофе (Финланд) Аяганд эхлээд зүсэм "лапланд" бяслаг байршуулан, дараа нь зөвхөн кофе хийж өгнө. Энэхүү бяслагийг ихэвчлэн Финландад үхэр, ямааны сүүгээр үйлдвэрлэдэг байна. Латин Экспрессо (Итали) Италичууд нимбэгтэй экспрессонд маш дуртай байдаг. Тэдэнд бүр нимбэг идэх зан үйл байдаг гэнэ шүү. Зүсэм нимбэг идэхээсээ өмнө заавал халбагаар шүүсийг нь шахаж аягандаа үлдээдэг байна. Лагрима (Аргентин) Лагрима - энэ нь сүүтэй кофе юм. Жорын дагуу хөөсөрсөн сүүнд бага зэргийн кофе хийж өгдөг байна. Бонбон (Испани) Энэ нь өтгөрүүлсэн сүүтэй экспрессо юм байна. Халуун ногоотой кофе (Морокко) Энэ нь үнэхээр хүчтэй бөгөөд анхилам үнэртэй кофе юм. Энэхүү кофены орцонд гүнжидийн үр, задь, хар перец ордог аж. Цайтай кофе (Хонг конг) Кофе, цайны холимогийг бэлтгэхэд: 4 уут хар цай, перец, өтгөрүүлсэн сүү, бага зэргийн кофе хэрэгтэй гэнэ. Фраппе (Грек) Грекийн халуун өдөр танд фраппег заавал санал болгох болно. Энэхүү ундаанд зайрмаг, сүү, кофе, мөс ордог байна. Амны цангааг маш сайн тайлдаг гэнэ. Фарисей (Герман) Ром дарс, кофены төгс зохицлыг энэхүү ундаанаас амтлах боломжтой. Тоуба (Сенегал) Энэ нь энгийн л бутласан кофе юм. Юугаараа онцлогтой гэхээр кофены үрийг перецтэй хольдог байна. Зөгийн бал, сармистай кофе (Турк) Энэ кофег маш удаан хугацаанд, үе шаттайгаар бэлтгэдэг байна. Жүржтэй кофе (Ямайк) Сайн чанарын Ром дарстай хар кофе юм. Үүнийг зүсэм жүржээр даруулан уудаг. Эх сурвалж: Interesnoznat
https://ikon.mn/n/zrh
zri
"Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн ШУУД тохирол
ikon.mn
04/24/2017 17:48:03
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:48 2017/04/24 Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.04.24/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 31-29-22-12-18-13 +27 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 8-2-3-1-9-9 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 8-2-2-2 2-р зэргийн хонжворын хариу: 7-5-3-4 3-р зэргийн хонжворын хариу: 5-3-9-2 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909 17:30 2017/04/24 - https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо - "Монголын Үндэсний Лоттерей"-н Даваа гарагийн /2017.04.24/ ээлжит тохирол эхэллээ. https://www.facebook.com/iKonNews/videos/658942907624614/ Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү! Тохирлыг ikon.mn сайтын Facebook хуудсаар шууд хүлээн авч үзээрэй. "Монголын Үндэсний Лоттерей"-н тохирол долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт тогтмол явагдаж байгаа юм. ikon.mn сайтын Facebook хуудсанд ЭНД дарж нэгдэнэ үү. "Монголын Үндэсний Лоттерей"-н Facebook хуудсанд нэгдэх бол ЭНД дарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг mnl9.mn-ээс авах боломжтой. 17:48 2017/04/24 Үндэсний лоттерейн Даваа гарагийн /2017.04.24/ шууд тохирлын хариу 120 сая төгрөгийн хонжвортой 6/42 лоттерейний тохирлын хариу: 31-29-22-12-18-13 +27 50 сая төгрөгийн хонжвортой 6D лоттерейний тохирлын хариу: 8-2-3-1-9-9 Тоглолтонд оролцсон дүнгээ 500, 1,000, 2,000 дахин өсгөж хождог 4D тохирлын хариу: 1-р зэргийн хонжворын хариу: 8-2-2-2 2-р зэргийн хонжворын хариу: 7-5-3-4 3-р зэргийн хонжворын хариу: 5-3-9-2 Үндэсний лоттерейд оролцож энэ удаагийн тохирлоос хонжвор таарсан оролцогчид Барилгачдын талбайн урд байрлах Үндэсний лоттерейн төв байрнаас ирж хонжвороо аваарай. Утас: 7711-909
https://ikon.mn/n/zri
zrj
Startup Mongolia: Venture capitalist Пол Брэгиел Монголд илтгэл тавина
Г.Мөрөн, iKon.mn
04/24/2017 17:34:00
“Golden Gate Ventures” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Цахиурын Хөндийн компаниудын нэг “i/o Ventures” компанийг үүсгэн байгуулагч Пол Брэгиел нь “Startup Mongolia” ТББ -ын урилгаар хүрэлцэн ирж "Venture Capital (VC)" буюу хөрөнгө оруулалтын сантай холбоотой сонирхолтой хөтөлбөр зохион байгуулах гэж байна. "Venture Capital" -ийн туршлагаас суралцах зорилготой энэхүү хөтөлбөрийн хүндэт зочин Пол Брэгиел нь Илиннойсын их сургуулийг 1999 онд дүүргэсэн бөгөөд 2015 онд 10 сая ам долларын хөрөнгө оруулалтын венчир сан “Presense capital” компанийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр венчир капиталын үйл ажиллагааны хүрээнд “Uber”, “Zappos”, “Unity” зэрэг дэлхийд алдартай бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийснээс гадна бизнесийн чиглэлээр илтгэл, лекц тавьж, Колумб, Сингапур, Истони, Танзани зэрэг улсын засгийн газарт технологи, энтрепренёршипийн бодлогын зөвлөх хийдэг байна. Энэ сарын 26 -нд зохиогдох уг үйл ажиллагаанд хѳрѳнгѳ оруулалт авахад шаардагдах хүчин зүйлс болон хэрхэн хѳрѳнгѳ оруулалт босгох тухай сонирхолтой, шинэлэг илтгэлүүд тавигдах юм. Илтгэлийн сэдвүүд Oko D / Монголын "Startup" -ууд олон улсад хѳрѳнгѳ оруулалт босгож болох уу? Paul Bragiel / VC нар гарааны бизнесүүдээс ямар хүлээлттэй байдаг вэ? Anar Chinbaatar /Монголд Финтек хөгжүүлсэн туршлага, олон улсын хөрөнгө оруулагчдаас авсан "feedback" Панел хэсэг Paul Briegel - “i/o Ventures” Д.Бат-Октябръ Око D – “TECHSTARS LLC” Ч.Анар & О.Болдбаатар – “LendMN” Ч.Мэргэн– “BCM” С.Эрдэнэбат – “Startup Mongolia” Манай орны нөхцөлд гарааны бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудал нь хөрөнгө оруулалт олох байдаг. Хөрөнгө оруулалт нь “Анжел Хөрөнгө Оруулагч”, “Венчир капитал сан (VC)” гэх хоёр төрөлтэй. "VC" гэдэг нь урт хугацаандаа өсөх боломжтой, өндөр эрсдэлтэй гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийж тухайн компанийн үнэлгээг нэмэгдүүлэх зарчмаар ашиг олдог нэрлэдэг билээ. Та оролцох сонирхолтой бол энэ хаягаар бүртгүүлнэ үү: Бүртгүүлэх
https://ikon.mn/n/zrj
zrk
НИТХ дахь АН-ын бүлэг нийслэлийн хар тугалга, хорт утаа хоёртой тэмцэнэ
ikon.mn
04/24/2017 17:54:00
Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг зарласнаас хойш олон жил өнгөрч байна. Гэвч үүнд санаа зовнихоос цаашгүй л байгаа. Тэгвэл эрдэмтэн судлаачдын гаргаж буй дүгнэлт, хэрхэн үүнээс ангижрах асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Тийм ч учраас НИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын шийдэл” хэлэлцүүлэг Хөрсний бохирдлын асуудлыг хөндлөө. Хөрсний бохирдлын талаар 2010 оноос хойш судалгаа шинжилгээг эрдэмтэд хийсэн бөгөөд өнөөдөр уг асуудал гамшгийн зэрэгт хүрснийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон судлаачид дуулгалаа. Он гарсны дараахан Баянхошуу орчимд амьдрах 10 гаруйхан хүүхдээс цусны дээж аван шинжлэхэд хүний амь насанд хор хөнөөл учруулах хэмжээний хар тугалга илэрсэн талаарх мэдээлэл бий. Энэ нь, монголчуудын ирээдүйг хөнөөх аюулын харанга дэлдэж буйг илэрхийлнэ. Ерөнхийдөө нийслэлчүүд чимээгүй дайны тахалд өртчихсөн байгаа юм. Хар тугалга, хорт утаа хоёр хамсарч удам угсааг хөнөөж, дотор эрхтэнг хордуулсаар байна. Судлаачдын гаргасан 2015-2016 оны дүн мэдээллээс харвал 2015 онд хотын есөн дүүргийн суурьшлын эдэлбэр газрын хөрсөн дэх дээжээр 54.5 хувь нь дунд бохирдолтой гарсан байна. Харин 2016 онд дээрхээс бага буюу 48.1 хувьтай гарч буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь, өмнөх жилд нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлт хийсэнтэй холбоотой аж. Тодруулбал, агаар хөрсний бохирдол үүсгэж байгаа гол цэг нь гэр хороолол. Тухайн бүсэд нүхэн жорлонгоос гарах хүнцэл, үнс, нүүрсний тортогоос үүсэх хар тугалга гээд тоочвол цөөнгүй бохирдол үүсгэгч бий. Иймд өмнөх засаглалын үед хэрэгжүүлж байсан барилгажуулах ажлыг үргэлжлүүлэн хийх нь зайлшгүй болчихоод байна. Нийслэлчүүд бид өөрсдийн ирээдүйгээ хорлох зэвсэг бэлдсээр байгаа болохоор түүнийгээ засч залруулах тийш явах нь зүйтэй болсныг хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа. Ийнхүү чимээгүй тахал, дайнтай тууштай тэмцэх алхмыг НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан хэрэгжүүлэхээр гараанаас гарлаа. Харин хоёр дахь алхам нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Хөрсний хамгаалах өдөр болгон тэмдэглэх юм байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт усны бохирдлын журам, аюултай хог хаягдлын менежментийн асуудал, хөрсний бохирдлын судалгаа, тоо баримтыг нэгтгэсэн мэдээлэлтэй болох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх, өдрөөс өдөрт нэмэгдэж буй хур хогийг арилгах, Улаанбаатар хотын төвлөрсөн захуудын асуудлыг шийдвэрлэх зэрэг санал, санаачлагыг тусган хэлэлцүүлгээс гарах ЗӨВЛӨМЖ боловсруулан УИХ, ЗГ, НИТХ зэрэг холбогдох шат, шатны төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Энэ удаагийн “Хөрсний бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт тэргүүтэй НИТХ-ын Төлөөлөгчид, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газарзүй геоэкологийн хүрээлэн, ХӨСҮТ, ХААИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Хороодын засаг дарга нарын төлөөлөл, JICA ОУБ зэрэг мэргэжлийн болон шийдвэр гаргах түвшний, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Эх сурвалж: НИТХ дахь АН бүлэг
https://ikon.mn/n/zrk
zrl
ҮЙЛ ЯВДАЛ: “Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ
Г.Мөрөн, iKon.mn
04/25/2017 08:00:00
Автотээврийн үндэсний төвд 09:00-11:00 цагт "Нийтийн тээврийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хууль сахиулахын их сургуульд 09:00 цагт Дэлхийн Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан ОӨУБЕГ, Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Дээшлэх амьдралын эх-Инноваци” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Д.Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагт Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж буй байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно. МБШТ Гандантэгчэнлин хийдийн их гэрт 11:00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийд, Монгол бичгийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Монгол туургатны "Миний Монгол бичиг" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. MN-Мэдээллийн төвд 11:00 цагт ОХУ-ын “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ. 11:30 цагт “Гэгээ-9” СӨХ-өөс 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ. 12:00 цагт “Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. 12:30 цагт Монгол Улсын иргэн Абдул Карумыг Катар Улсын иргэн, хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдаж байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Монголын Үндэсний Номын санд 11:40-15:00 цагт Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35,000 баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад номын баринтаг хандивлах өдрийг зохион байгуулна. МҮХАҮТ-ын Их танхимд 14:00 цагт “Ворота в Азию 2017” олон улсын үзэсгэлэн, бизнес форум болно. Үзэсгэлэнд ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Каменск-Шахтинский, Нюрба, Нерюнгри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү муж зэрэг 10 хотын 36 компанийн 50 гаруй бизнес эрхлэгчид автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном сонин сэтгүүл, эмийн салбар, хүүхдийн зөөлөн тоглоом зэрэг чиглэлээр бараа бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт, түншлэлийн чиглэлээр 3 хоногийн турш Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана.
https://ikon.mn/n/zrl
zrn
Гана улсын хүн амын 7 хувь нь “Ногоон Карт”-ны сугалаанд оролцжээ
Р.Төмөр, ikon.mn
04/25/2017 08:30:00
Дэлхийн олон орны иргэдийн хувьд АНУ-ын ногоон картны сугалаанд оролцож, Америк мөрөөдлөө биелүүлэх сонирхолтой байдаг. Тэгвэл тэдгээрийн дотроос Африкийн Гана улсын иргэд хамгийн их сугалаанд оролцдог нь тоо баримтаас харагджээ. 2015 оны байдлаар 1.73 сая хүн Ганаас ногоон картны сугалаанд оролцсон гэсэн тоо байна. Гана улс 25 сая хүн амтай гэвэл энэ нь нийт хүн амын 7 хувь болж байгаа юм. Хүн амт олонтой Нигери, Бангладеш улсууд горилогчдын тоогоор тэргүүлдэг ч 2013, 2015 онуудад тэднийг сугалаанаас хассан нь бусад орны иргэдэд боломж олгох зорилготой ажээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд 50,000 хүн ногоон картаар АНУ-д цагаачилсан байна. Ногоон картны сугалаанд хамгийн их иргэн нь оролцсон орнууд 2015 оны байдлаар: Америкт цагаачлахыг мөрөөдөгч олонтой Гана улсад үүнийг дагаад хууль бус бизнес цэцэглэж байна. Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ганын нийслэл Акра хотод хуурамч АНУ-ын элчин сайдын яам ажиллаж байсныг хаасан юм. Тэд долоо хоногт гурван удаа иргэдээс визний хүсэлт хүлээн авч, нэг иргэнээс $6,000 орчмыг хураадаг үйл ажиллагааг 10 жил орчим явуулсан байжээ. Сүүлийн жилүүдэд Ганын эдийн засаг доройтож байгаа нь ногоон картны эрэлтийг улам нэмэгдүүлжээ. Өнгөрсөн оны сүүлээр байгуулагдсан шинэ засгийн газар 110 сайдтай, Ганын түүхэнд хамгийн том сайд нарын танхим байгуулсан нь улс орныхоо эдийн засгийг аврах зорилготой нь холбоотой гэгдэж байгаа юм. Эх сурвалж: Quartz
https://ikon.mn/n/zrn
zro
МАХН хөзрөө дэлгэв үү?!
Б.Төрбат
04/25/2017 08:34:00
-Намбарын хүү номер нэгт байх нь тодорхой ч тэдний "Б" төлөвлөгөө нь Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун уу- Нэгэн цагт МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Баасанхүү тухайн үед "үйлчлүүлэгч"-ийнхээ дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн болсон ч хоёр дахь удаагаа бол өөрийнхөө хүч, хөдөлмөрөөр парламентын гишүүнээр сонгогдсон гэхэд хилсдэхгүй. Энэ ч үүднээс түүнийг "намаасаа гарах гэж байна", "намын даргадаа гомджээ" гэх үгс байнга дагадаг. Нөгөөтээгүүр хоёр дахь удаагаа парламентын гишүүн болсноос хойш мань эрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь намынхаа байр суурь гэхээсээ илүүтэй хувь улстөрчийнх нь үзэл бодол байдаг болсон. Учир нь, тэр өнөөдөр бол намдаа ганц суудал авч ирсэн төдийгүй МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийгээ нэр дэвшин өрсөлдүүлэх боломжийг нээж өгсөн гавьяатан юм. Харин өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас хэн нэр дэвшин өрсөлдөх нь бараг л тодорхой байв. Бүгд л намын дарга Н.Энхбаярыг нь нэр дэвшин өрсөлдөнө хэмээн таамаглаж, зарим нь түүндээ ч бат итгэлтэй байлаа. Гэвч О.Баасанхүү гишүүний өчигдөр хийсэн мэдэгдэл, хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд МАХН ч гэсэн дотооддоо хагаралтай, хэнийгээ Ерөнхийлөгчийн сунгаанд сойхоо эцэслэн шийдээгүй нь харагдаж байна. Учир нь, МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэх боломжгүйд хүрвэл Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууны нэрийг дэвшүүлэхээр ярилцсан талаар О.Баасанхүү гишүүн ам алдсан бол МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гишүүнийхээ үгийг эрс үгүйсгэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН өөрийн гэсэн дүрэмтэй. Улс төрийн намын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бид Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Таван хүн нэр дэвшүүлж, хамгийн өндөр санал авсныг нь өрсөлдүүлнэ" гэж ярьснаас гадна "Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Гэхдээ ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хувилбар бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунтай олон удаа уулзаж, ярилцсан. Тэр эцсийн хариугаа хэлээгүй байна. Гэхдээ бас татгалзаагүй" хэмээн өчигдөр мэдэгдлээ. Ингэхдээ мань эр "МАХН-ын Бага чуулганы 200 орчим гишүүний 50-иас дээш хувь нь миний ижил байр суурьтай байгаа" хэмээн тодотгохоо ч мартсангүй. Харин О.Баасанхүү гишүүний энэхүү мэдэгдлийг Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун ч үгүйсгээгүй билээ. Тэрбээр "МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал ирсэн. Гэхдээ энэ яриа эцэслэн шийдэгдээгүй. Ийм асуудалд бодож байж хариу өгөх ёстой. Ямар ч шийдвэр гарч болно" гэсэн хариуг мөн хэвлэлд дайсан юм. Тэгвэл нөгөө талд МАХН-ын Нарийн бичгийн дарга, хуульч Ц.Шаравдорж О.Баасанхүү гишүүний ярьсан зүйлийг эрс үгүйсгэлээ. Тэрбээр "Бид хоёрдмол санаагүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг дэвшүүлэхээр тогтсон. Хамт олноороо, намаараа ярьж байж ийм шийдвэрт хүрсэн" гэх тайлбарыг хэвлэлд өгч байгаа юм. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд УИХ-ын дэд дарга асан Л.Цог бас л хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дарга нэр дэвшинэ" гэх утгатай зүйлийг ярьсан удаатай. Энэ бүхнээс үзэхэд мэдээж Намбарын хүү номер нэгт байх нь тодорхой ч тэдний "Б" төлөвлөгөө нь Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун байхыг үгүйсгэх аргагүй. Магадгүй О.Баасанхүү гишүүн намынхаа хөзрийг арай эрт дэлгэчхэв үү гэлтэй. Ямартай ч өнөөгийн эрх баригч болон сөрөг хүчинд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх сонирхол байхгүй. Тэд өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хаасан шигээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг нэр дэвшүүлэхгүйн тулд ямар нэгэн башир арга хэрэглэхгүй гэх газаргүй билээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших асуудлаас гадна О.Баасанхүү гишүүний өчигдөр хийсэн мэдээлэлд олны анхаарлыг татсан бас нэгэн сэдэв бол МАН-аас зургаан хүн МАХН-д орох тухай юм. Тэрбээр энэ талаар "МАН-ын зургаан гишүүн манай намд орохоор ярьсан. Манайд ирэх зам нь улам засагдаж байгаа. Би хэзээ ч худлаа ярьдаггүй. Ямар ч байсан зургаан гишүүн МАХН-д орно гэдэг тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол орж ирэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд орно. Шударга бусын хонгилоор хэн ч явахыг хүсэхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар биш шүү. Ц.Даваасүрэн гишүүн дээр очоод “Та МАХН-д орохоор ярьсан юм уу” гэж асуугаад бүр уурлуулчихсан байна лээ. Хөөрхий тэр хүний орж, гардаг хугацаа болсон. Нэг намаасаа гараад, нэг бие дааж үзээд, зөндөө л юм боллоо шүү дээ. Бид ч гэсэн тэр хүмүүсийг тайван байлгамаар байна. Тийм хүмүүстэй бид ярихгүй. Оръё ч гэсэн манай намын хаалга хаалттай” гэсэн билээ.
https://ikon.mn/n/zro
zrp
Хаврын улс төр ХАЛУУЦУУЛЖ эхэллээ
Н.Пунцагболд
04/25/2017 08:55:00
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Нэг хэсэгтээ л унтаад байсан улс төр сэргэж эхэллээ. Ерөөс хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд маш олон асуудал зэрэгцэж ургасан. Наад зах нь ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх. Хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэх эсэхийг шийдэхээс авхуулаад асуудал их байсан. Тэр бүхнийг Засгийн газар, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж, олонхын хүчээр шийдвэрлээд явж байна. Мэдээж энэ бүхний хажуугаар сөрөг хүчин, жагсагчид, парламентад суудалтай болоод суудалгүй намуудын төлөөлөл дуугүй байхгүй нь мэдээж. Янз бүрээр улс төр хийж эхэллээ. Офшор данстай холбоотой улстөржилтийн барьцтай ч болчхоод байна. Энэ бүхний хажуугаар ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан их улстөржилт эхэлчихлээ. Аль намаас хэн нэр дэвших, хэн нь боломж хайж хаашаа явах вэ гээд улс төрийн халууны улирал ч эхэлж байна даа. МАН дотоод асуудлаа даравч далдайна, булавч бултайна Үеийн үед эв нэгдэлтэй гэдгээ давуу тал болгож байсан МАН сүүлийн үед дотроо нэлээд сөргөлдөх боллоо. Уг нь тэднийг ард түмэн эв нэгдэлтэй гэдэг үндэслэлээр сонгосон. Учир нь АН өнгөрсөн дөрвөн жилд хоорондоо багагүй толхилцсон учраас дотоод эв нэгдэлд иргэд илүү ач холбогдол өгсөн гэдэг дүгнэлтийг ч олон хүн хийгээд буй. Тэгвэл өнөөх эв нэгдлийн туйл болсон МАН-ынхан дотроо хагаралдаж эхэллээ. Тэдэнд угаас хагаралдах шалтгаан ч их бий. Юуны өмнө намын даргын шийдвэрүүд олон хүнд таалагдахгүй байгаа. Тэр дундаа намын ахмадуудад бүр ч таалагдахгүй байгаа гэх. Залуучууд дунд ч гэсэн намын даргын гаргаж буй шийдвэрт эгдүүцэж, эсэргүүцэж, бага сага улс төр хийж байгаа хүмүүс ч бас байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж зэрэг улстөрчдийн хийж буй улс төр ерөнхийдөө газар авч байгаа. Тэр дундаа Ц.Нямдорж гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас эхлээд сүүлд үүссэн концессын гэрээг хүртэл нэлээд өндрийг нь авхуулж чадсан. Түүний хэлсэн үг бүрийг хүмүүс анхааралтай сонсож байна. Засгийн газрын янз бүрийн шийдвэрийг нэг намын нөхдөөс нь хамгийн их “алж” байгаа нь тэр. Түүнийг ингэж нам доторх асуудлаа хурцатгаж байгааг шударга загнаж байна гэж харах нэгэн байгаа байх. Гэхдээ ихэнх нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Ердөө сар гаруйн дараа ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. МАН-аас намын дарга М.Энхболд хэнтэй ч өрсөлдөхгүйгээр ногоон гэрлээр сонгуулийн эрхээ авна гэж байсан. Гэвч сүүлийн үед байдал өөр болчхоод байна. М.Энхболд дарга нэр дэвшихгүй ч байж магадгүй, цаагуураа өөр яриа хөөрөө болох ч магадлал бий болчихлоо. Дээрээс нь МАН- ын гишүүдээс хэд хэдэн хүн боломж хайж, МАХН руу очиж магадгүй гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Мэдээж бүгдээрээ боломж хайна гэж юу байх билээ. Зарим нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж намаа сольж болно. Харин ихэнх нь намын дотоод хагарлаас үүдэж байж ч болох. Тэгээд ч МАН дотроо нэлээд асуудалтай байгаа нь үнэн. Увсын хоёр гэхэд хоорондоо нэлээд түнжин хагарч, асуудал сүрхий томорсон талаар жиг жуг яваад л байгаа. Нөгөө талдаа МАН ард түмнийг жаргаана, асуудлыг шийднэ гэж гарч ирчхээд иргэдийн халаасыг сэгсэрсэн шийдвэр гаргаж байгаа нь олон гишүүнд таалагдахгүй байгаа. Түүнийгээ ч илэрхийлж буй. Яг хурал, чуулган дээр олонх нь товчлуураа нэг саналд дарж байгаа ч илт эсэргүүцэгчид байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд “Та нар улс төрөө хий, би ажлаа хийнэ” гэх мэтээр намынхандаа хаягласан шинжтэй үг бичсэн нь энэ намын дотоод хагарал даравч далдайж, булавч бултайж эхэлсний шинж биз ээ. Ядаж байхад хагарлыг нь нэмэх шалтаг олон байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд АН-ынхан аанай л “алалдсаар” АН-ынхан дотоод ардчилал гэж өөрсдийнхөө толхилцсоныг тайлбарласаар, алалдсаар л өнөөг хүрлээ. Тэд намаа шинэчилнэ, нэгэн цул болно, олон фракцыг ор мөргүй арилгана гэж байлаа. Улмаар намын шинэчлэлээ даргаа бүх гишүүдийн саналаар тодруулахаас эхэлсэн. Намын даргын сунгаанд таван хүн өрсөлдсөн, хөдөө, хотгүй л явсан. Бие биеэ баахан муулсан. Ер нь бол намын даргын сунгаа шинэчлэл гэхээсээ илүүтэй намыг тав хуваасан л хэрэг болсон. Гэхдээ цэвэрхэн өрсөлдөөд, ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэсэн болохоор дараа нь хэл ам нэг их гаргаагүй байх. Ганц авах юм нь тэр л байлаа. Одоо тэгээд юу өөрчлөгдөж, дээрдэв. Хамгийн сул сөрөг хүчин гэгдээд л явж байна. УИХ-ын гишүүдээс З.Нарантуяа, Д.Эрдэнэбат хоёр л арай дөнгүүр байгаа. Бусад нь сураггүй. Тэр ч битгий хэл намын даргын сонгууль хийж, АН-ыг тав хуваасан тэд дараа нь дахиад л баахан бужигналдав. Намын дотоод сонгууль хийж байна гэж 300, 400 хуваагдсан. Дотоод сонгуулийнхаа өмнө офшортой холбоотой асуудлаар баахан бие бие рүүгээ дайрсан. Бас л бөөн хэрүүл, хараал. Мөнгө төгрөг хураасан нь буруу гэсэн байр суурьтай хэсэг бүлэг гарч ирээд л асуудал үүсгэсэн. Дахиад л баахан толхилцоон. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ яаж тодруулах эсэх нь тодорхой биш байна. Бас л 6, 7 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авахын төлөө нам дотроо үзэлцэнэ гээд байгаа. Аль хэдийнээ Ерөнхийлөгчийн сонгуульд дотооддоо өрсөлдөнө гэж мэдэгдсэн хүмүүсээ “алаад” эхэлсэн. Аль эрт улирсан баларсан үүх түүхийг нь сөхөж, харлуулах гэж ядаж байна. Ядаж байхад яр гэгчээр Б.Жаргалсайхан гэдэг нөхөр хүртэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гээд олны хажуугаар чихэлдээд явж байна. Дахиад л АН 5-6 хуваагдаж, нэг хэсэгтээ л бие биеэ муулах нь. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн ирэх сарын эхээр тодрох байх. Уг нь дахиад сонгууль явуулна гээд байсан чинь одоо болохоор ҮБХ-гоор шийднэ гээд байгаа. Гэхдээ хоёр л хүний нэрийг ҮБХ-д өргөн барьж, тэндээсээ шалгаруулах сураг гараад байна. Түүнээс өмнө сонгуульд хүч үзэх гээд байгаа бяр нь амтагдсан 5, 6 хүнээ яаж зохицуулах юм бол гэдэг л сонин. Хэн хоёр хүний нэрийг сонгох вэ. Хасагдсан хэд нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэр албан ёсоор тодортол жинхэнэ халуухан улс төр хийнэ дээ. АН-ын алалдсаар, цаашид ч алалдана. МАХН хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх вэ Одоо бол МАХН-д хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдэг л хамгийн том асуудал болчхоод байна. Түүний хажуугаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ялих шалихгүй улс төр хийж, өөрийнхөө байгааг сануулсаар. Түүний хийж буй үйлдлүүд бүгдэд таалагдах албагүй. Хамгийн гол нь тэр МАХН гэж нэг нам УИХ-д суудалтай байгаа шүү гэдгийг мэдрүүлэх, мартагнуулахгүйн тулд бүхнийг хийж чадаж байна. Ерөнхийдөө өөрийгөө жаахан үнэд оруулахын хажуугаар намаас өгсөн даалгаврын дагуу ажиллаж байж ч болох. Дээрээс нь МАХН руу МАН-ын зарим гишүүд “урвах” гэж байгаа талаар яриа ч газар авлаа. УИХ- ын гишүүн О.Баасанхүү “Манай намд зургаан гишүүн элсэнэ” гэж ярьсан. Үүнтэй холбоотойгоор хэн хэн МАХН руу явах вэ гэдэг асуулт ч урган гарч ирж, хэвлэлүүд бүр нэрийг нь хүртэл таамаглаж эхэллээ. Тухайлбал, Ц.Нямдорж, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар гэх мэт гишүүдийн нэр таамагт багтаж эхэлсэн. Тэр дундаас Ж.Энхбаяр өөрийнх нь нэрийг энэ мэт ховд хутгасанд багагүй ундууцаж байгаагаа илэрхийлсэн байсан. Мэдээж энэ бол таамаг, жиг жуг. О.Баасанхүү гишүүн зүгээр л улс төр хийж, хөөрхөн хөдөлгөөн оруулсан ч байж болох. Гэхдээ МАХН-д бол Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөхүйц хүн хэрэгтэй байгаа. Тийм болохоор МАН-аас тийм боломж хайсан ганц хоёр хүн Н.Энхбаяр даргатай бага сага яриа хийсэн ч байж болох. Гэхдээ МАХН-аас Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун нэр дэвшиж магадгүй гэсэн яриа цухалзах боллоо. Гэхдээ энэ бол эхний ээлжийн л “бор шувуу”. Ямар ч байсан МАХН энэ хаврын улс төрөөс мултарч үлдэхгүй. Адилхан халалцах нь тодорхой байна. Харин үнэхээр МАН-аас тэр зүгт гишүүд явах уу гэдэг л сонин байна. Хэрвээ үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж хайсан ганц хоёр хүн явлаа гэхэд бас л халуухан юм болох нь дамжиггүй.
https://ikon.mn/n/zrp
zrq
Японы дунд сургуулийн хөтөлбөрт жадаар тулалдах бэлтгэл оржээ
Р.Төмөр, ikon.mn
04/25/2017 08:55:00
Японы боловсролын сайд дунд сургуулийн ахлах ангийнхны биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт “жүкендо” буюу жадаар тулалдах сургуулилалтыг оруулсан байна. Энэ нь бууны жадыг төлөөлүүлсэн модон зэвсгээр тулалдах урлаг бөгөөд 1800-аад оны үед Францын цэргийн сургуульд нэвтэрсэн байдаг. Япончууд үүнийг өөрийн уламжлалт тулааны урлагийн хөдөлгөөн, техникт тохируулан дайны үед ашиглаж байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед сургуулийн сурагчдад бас заадаг байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард боловсролын сайд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахыг зөвшөөрсөн тулааны урлагийн төрлүүдийг жагсааж баталсан юм. Гэвч анхны хувилбарт нь жүкендо байгаагүй. Харин дараа нь Японы жүкендогийн холбоо хүсэлтээ явуулснаар жагсаалтад багтжээ. Ингээд дөрөвдүгээр сараас эхэлсэн хичээлийн жилд сурагчид жүкендогоор хичээллэх боломжтой болсон байна. Үндсэрхэг үзэлтнүүд сайдын шийдвэрийг дэмжин талархаж байгаа юм. Тэд Дэлхийн хоёрдугаар дайны дараа холбоотнууд уг спортыг Японд хориглосон нь зүй бус арга хэмжээ гэж үздэг юм. Харин Японы милитаризмд хэлмэгдсэн орнууд үүнд эмзэг хандаж байна. Тухайлбал Хятадын Синьхуа агентлаг жүкендог сургуулийн хөтөлбөрт оруулсан явдлыг “милитаризмийн түүхийг залуу үеийнхний дунд сэргээх нөлөөтэй” гэж шүүмжилжээ. Тэд бас жүкендог Японы эзэн хааны арми дэлхийн хоёрдугаар дайны өмнө ба дайны үеэр цэргийн сургуулилтандаа хэрэглэдэг байсныг сануулсан байна. Гэвч Японы Түүхийн Баримтыг Дэлгэрүүлэх нийгэмлэгийн тэргүүн Хиромичи Мотеки “Хятадууд өөрсдөө цэргийн сургуулилалт хийдэг, том армитай, цөмийн зэвсэгтэй. Тэдэнд ийм тэнэг зүйл ярих эрх байхгүй” гэж эгдүүцлээ илэрхийлжээ. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/zrq
zrr
“Монголын зэс” корпораци шаардах бичиг хүргүүллээ
Монголын мэдээ
04/25/2017 09:16:00
Гэрэл зургийг mpa.mn “Монголын зэс” корпораци ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулах асуудлаар шаардах бичиг хүргүүлэхээр очсон ч Ц.Ням-Осор дарга хүлээн авсангүй. Тиймээс тус корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин шаардах бичгээ тус байгууллагын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн юм. Үйлдвэрийн удирдлагын зардал, цалин урамшуулал, төрийн тансаглалтай холбоотой баримтаар нотлогдсон олон удаагийн үйлдэлд хувийн хэвшлийн төлөөлөл санаа зовж байгаа учраас шаардах бичигт нийт гурван шаардлагыг тусгасан гэдгээ Ц.Пүрэвтүвшин захирал онцолж байлаа. Тухайлбал, тус үйлдвэрийн удирдлагуудаас “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалинг нэмэхийг шаарджээ. “Монголын зэс” корпораци 2016 оны аравдугаар сараас эхлэн инженер техникийн болон бусад ажилтнуудын цалинг 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй аж. Мөн, үйлдвэрийн ерөнхий захирлын цалинг 25 сая төгрөгөөр тогтоосон нь төрийн зүгээс түүний хэмжээ хязгааргүй тансаглалыг өөгшүүлж байгаа явдал гэж үзээд нэн даруй зогсоохыг шаарджээ. Нөгөөтэйгүүр хууль бус ТУЗ үйлдвэрийн 200 мэргэжлийн ажилтныг хоморголон халж, оронд нь намын харьяалалтай, зорилго нь тодорхойгүй 200 хүнийг томилохоор зэхэж байгааг эрс эсэргүүцэн, энэ байдлыг зогсоохыг шаардлаа. Эрдэнэт үйлдвэрт сүүлийн 26 жилийн хугацаанд 6.1 тэрбум ам.долларын биет бараа бүтээгдэхүүнийг шахсан нь ОХУ-н тусгай аудитын шалгалтаар тогтоогджээ.
https://ikon.mn/n/zrr
zrs
Афганистаны Батлан хамгаалахын сайд огцорлоо
Монголын мэдээ
04/25/2017 09:47:00
Талибан бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгасны хариуд Афганистаны хойд хэсгийн армийн бааз руу зэвсэгт этгээдүүд дайралт хийжээ. Халдлагын улмаас 100 гаруй хүн амь үрэгдсэн байна. Афганистаны Засгийн газрыг дэмжигч хүчин Кундуз болон Багхлан муж дахь Талибан бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгасан аж. Үүний хариуд Талибан бүлэглэл Афганистаны хөгжингүй, олон хүн амтай Мазарэ Шариф хотын ойролцоох цэргийн хуаран руу дайралт хийжээ. Цэргийнхний хувцсаар халхавчилсан Талибаны зэвсэгт дайчид армийн бааз руу дайрч, зургаан цагийн турш буудалцаан үргэлжилсний эцэст, тус улсын 138 цэрэг амь үрэгдсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбоотойгоор Афганистаны Батлан хамгаалахын сайд, штабын даргынхаа хамт албан тушаалаасаа огцорчээ. Афганистаны Батлан хамгаалахын сайд Абдуллах Хабиби, Үндэсний армийн штабын дарга Кадам Шах Шахим нар өчигдөр албан ёсоор үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Ерөнхийлөгч Гани хүлээн авсан байна. Афганистанд АНУ-ын 8,400, НАТО-гийн 6,000 цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа юм.
https://ikon.mn/n/zrs
zrt
Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн холбооны ФИДИК гэрээний сургалт амжилттай зохион байгуулагдлаа
СУРТАЛЧИЛГАА
04/25/2017 09:13:00
Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооны ФИДИК гэрээний нөхцөл нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын санхүүжилттэй дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарын бүтээн байгуулалтын том төслүүдийн үндсэн жишиг баримт бичиг болж дэлхий дахинд түгээмэл хэрэглэгддэг. Энэхүү гэрээний нөхцлийн тухай цогц ойлголтыг өгч, үр дүнтэй хэрэглэх боломжийг олгох зорилготойгоор ФИДИК гэрээний сургалтыг “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН нь ECV Consultancy (European Construction Ventures Limited)-тай хамтран 2017 оны 4 сарын 17-19-ний өдрийн хооронд Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг ECV талаас ФИДИК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, олон улсын хэмжээний барилга угсралт, тээвэрлэлтийн удирдлага, зөвлөх ажлын салбарт гол төлөв гүйцэтгэх удирдлагын түвшинд ажилласан, дөч гаруй жилийн туршлагатай, Английн мэргэшсэн зөвлөх инженер, Лондон хотноо байрлах Империал Коллежийн Тээвэрлэлтийн тэнхимийн зочин профессор Роберт Кохрэйн удирдан, Монгол талаас хамтран зохион байгуулж буй “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН-ийн захирал Г.Батбаяр Монголын эрх зүйн орчин, онцлогт тохируулан хэрэглэх практик хэрэглээний талаас нь хүргэсэн байна. Энэхүү сургалт нь оролцогчдод ФИДИК гэрээний бүтэц, практик хэрэглээг тайлбарлаж, талуудын эрх, үүргийн хуваарилалт, гэрээний загварыг зөв сонгож хэрэглэх, гэрээний төлбөрийн болон бусад маргаан шийдвэрлэх аргачлалын талаар цогц ойлголтыг өгөхийн зэрэгцээ цаашид захиалагч, зөвлөх, туслан гүйцэтгэгчийн алийг ч төлөөлөн ФИДИК гэрээтэй ажиллах боломжийг олгосноор энэ удаагийн сургалт онцлогтой боллоо. Сургалтанд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар зэрэг төрийн байгууллагууд, М-Си-Эс Интернэйшнл, Престиж групп, МСPC, Вестас, Голомт банк зэрэг банк, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын төслийн хэрэгжилтэнд оролцдог компаниуд идэвхитэй оролцсон байна. Уг сургалттай холбоотой мэдээллийг [email protected] хаягт хандаж авах боломжтой.
https://ikon.mn/n/zrt
zru
Бид ДОЛООН жилийн хугацаанд 100 мянган “иргэн”-ээ хэвлийд нь хөнджээ
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
04/25/2017 10:24:00
Гэрэл зургийг MPA.mn Үр хөндөлтийн тоо хэтэрхий өндөр болсныг хэдхэн тоогоор танд харуулъя. Үндэсний Статистикийн Хорооны олон нийтэд дэлгэсэн мэдээллээр 2009 оны нэгдүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл амьд төрсөн хүүхдийн тоог, үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн тоотой харьцууллаа. Долоон жилийн хугацаанд Монгол Улсад 522,375 хүүхэд мэндэлсэн бол 113,012 хүүхэд хэвлийдээ амиа алджээ. Хар ухаанаар бодоход эхийн хэвлийд олдсон таван хүүхэд тутмын нэг нь үр хөндөлтөөр хорвоод мэндэлж чадаагүй гэсэн үг. 2009 оны жилийн эцэст 12,602 эх үр хөндүүлсэн бол 2015 оны жилийн эцэст 18,168 эх үр хөндүүлсэн нь 44 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ тоо 2016 оны хувьд 18,316 болж нэмэгдсэн байна. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын гаргасан судалгаанаас харахад 2015 онд 1,000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлтийн тоо улсын дунджаар 224.6, Улаанбаатар хотод 315.4 байгаа нь анхаарал татаж байна. Уг нь энэ тоог 2016 онд 160 хүртэл бууруулах төлөвлөгөөг хөтөлбөртөө тусгасан байдаг ажээ. Гэхдээ үзүүлэлт буурч чадсангүй. ГРАФИК 1: Амьд төрөлт, үр хөндөлтийн тоо /2009-2015/ Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо /1212.mn/ Эрүүл мэндийн сайдын батласан “Үр хөндөлтийг зохицуулах” 148 дугаар журам гэж бий. Энэ журамд зааснаар үр хөндөлт хийх эмнэлэг нь мэргэжлийн, магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй, 24 цагаар үйл ажиллагаа явуулах боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Ийм эмнэлэгт эмэгтэй өөрөө хүсвэл төлбөртэйгээр, эмч нарын хурлаар буюу зайлшгүй хийх ёстой үр хөндөлтийг үнэ төлбөргүй хийхээр заасан байдаг. Гэхдээ зөвшөөрөлгүй газар үр хөндүүлж байгаа, эм ууж хүчээр зулбуулах зэрэг аймшигт үйлдлүүд гарч байгааг хэрэв нарийн тогтоож болдогсон бол хэвлийдээ амиа алдагсдын тоо үүнээс өндөр байх байсныг дурдахгүй өнгөрч болохгүй нь. ГРАФИК 2: Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн нийгмийн байдал /2009-2015 он/ Эх сурвалж: Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт 2015 /НЭМГ/ Нийслэлд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг авч үзвэл Ажилчин 49.9 хувь, Оюутан 10.2 хувь, Ажилгүй 35 хувь, Малчин 2 хувь, Бусад 3 хувийг тус тус эзэлж байна. Үр хөндүүлж буй 10 эмэгтэй тутмын 1 нь оюутан байгааг анхаарууштай. Үр хөндөлт яагаад анхаарах ёстой асуудал вэ? Үр хөндөлтийн асуудал дэлхий дахинд маргаантай сэдэв байдаг. Үр хөндөлтийг хүлээн зөвшөөрдөг, зөвшөөрдөггүйгээрээ зарим улс төрийн намууд үзэл баримтлалаа тодорхойлох нь бий. Манай улсад үр хөндөлтийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ тоо хэтэрхий өндөр байгаа нь өөрөө нийгмийн эрүүл мэндийн асуудал юм. Үр хөндөх ажилбарыг дагаад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг чухалчлан авч үзэх хэрэгтэй болдог. Учир нь үр хөндөлт хийлгэснээр цаашид олон эрсдлүүд гарах боломжтой. Дараах графикт анхаарлаа хандуулна уу. ГРАФИК 3: Үр хөндөлтөөс гарсан эрүүл мэндийн хүндрэл /2009-2015/ Эх сурвалж: Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт 2015 /НЭМГ/ Нийслэлд үр хөндөлтөөс гарсан хүндрэлийн 12.5 хувийг умайн агшилт суларч цус алдсан, 12.5 хувийг умай цоорсон, 6.2 хувийг үжил халдвар, 68.8 хувийг умайн дайврын үрэвсэл тус тус эзэлсэн байна. Үүнээс харахад эхчүүд юуг дэнчин тавьж үр хөндүүлдэг болохыг мэдэж болно. Үр хөндөлтөөс урьдчилсан сэргийлэх сонгодог арга байдаг нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүд юм. Гэхдээ одоогоор жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэг эмэгтэйчүүдийн тоо төрөх насны эмэгтэйчүүдийн тал хүрэхгүй хувьтай тэнцэж байгаа юм. Бүсгүйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, ухуулга сурталчилгаа хийх, хууль эрх зүйн орчноо сайжруулах гээд энэ асуудалд төрийн шийдвэртэй бодлого үгүйлэгдэнэ. Үүнээс гадна хувь хүний хариуцлагыг энд дурдах хэрэгтэй. Өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүдийг хэвшил болгох нь бүсгүй таныг олон "зовлон"-гоос аварна гэдгийг бүү мартаарай.
https://ikon.mn/n/zru
zrv
Монголын ард түмэн сүүлчийн удаа Ерөнхийлөгчөө сонгоно
Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
04/25/2017 09:40:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчилж, 1993 онд анхны Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгож байв. Түүнээс хойш зургаан удаа сонгууль явуулж П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын дөрвөн Ерөнхийлөгчийг сонгожээ. Одоо тав дахь Ерөнхийлөгч “төрөхөөр” дуншиж байна. Энэ удаагийн сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, МАХН-аас нэр дэвшүүлнэ. Тэднээс хэн нэг нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож таарна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болдгоороо болж Ерөнхийлөгч тодорно гэсэн үг. Гэхдээ долоо дахь сонгуулиар тодорсон Ерөнхийлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх явцад олон зүйл өөрчлөгдөж магадгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар Ерөнхийлөгч бэлгэдлийн шинж чанараа хадгалан үлдэж, хүчтэй Ерөнхий сайдтай болох зам засагдаад иржээ. Их ойлгомжтой, басхүү энгийнээр хэлбэл ХБНГУ шиг болно гэсэн үг. Өдгөө ХБНГУ-ын гүйцэтгэх дээд байгууллага нь холбооны Засгийн газар юм. Түүний үндсэн үүрэг нь улсынхаа улс төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино. Засгийн газрыг Канцлер удирдана. Манайхаар Ерөнхий сайд гэсэн үг. Та бид Ангела Меркелийг сайн мэднэ. Яг л түүн шиг эрх мэдэл бүхий Ерөнхий сайдтай болох юм. Харин Германд Ерөнхийлөгчийн албан тушаал нь ерөнхийдөө бэлгэдлийн чанартай байдаг. Ерөнхийлөгч нь Германыг гадаад улс орнуудад төлөөлдөг бөгөөд түүнийг ёс суртахууны хэм хэмжүүр гэж үздэг. Манай Ерөнхийлөгч 2012 онд ХБНГУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзлаа гэж байсан. Дараа нь 2015 онд ноён Ё.Гаук манай улсад айлчилж байв. Харин энэ оны хоёрдугаар сард ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Франк-Вальтер Штайнмайер тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Нэг үгээр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ерөнхийдөө бэлгэдлийн чанартай албан тушаалаа хашдаг. Харин Канцлер Ангела Меркель улсынхаа улс төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Тэгвэл манай УИХ “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг энэ сарын 7-ны өдөр гаргаж УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар болон Төрийн ордонд энэ сарын 29, 30-ны өдрүүдэд явуулах юм. Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны 17.00 цагаас орон даяар эхэлсэн. Үндэсний статистикийн хорооноос нэгдүгээр шатны санал асуулгыг явуулж байгаа. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргачлалыг ашиглан Монгол Улсын насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1,570 иргэнийг сонгосон гэж байгаа юм. Санамсаргүй, түүврийн аргачлал гэдэг нь яг санамсаргүй сонгох уу гэдэг анхаарал татах л асуудал. Юутай ч хуульчлаад ингэж ажиллаад эхэллээ. Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатанд хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ. ҮСХ нэг дэх шатанд оролцогчдын 50 хувийг дахин санамсаргүй түүврийн аргаар сонгож Зөвлөлдөх уулзалтад оролцуулна гэж байна. Уг хэлэлцүүлэг нь Төрийн ордонд дөрөвдүгээр сарын 29, 30-нд болох юм. Ингэхдээ уулзалтад оролцогчдыг 15-аас илүүгүй хүнтэйгээр жижиг бүлэг болгох юм байна. Энэ үеэр бүлгийн гишүүд нэгдэх шатанд бөглөсөн санал асуулгын хуудсыг дахин бөглөх аж. ҮСХ хоёр шатны санал асуулгыг нэгтгэн санал асуулгын тайлан гаргаж тавдугаар сарын 4-ний дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах юм байна. Үүнээс зөвлөмж гаргаж тавдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах юм байна. Ингээд УИХ олон нийтэд мэдээлнэ. Энэ бол процесс. Харин ямар үр дүн гарах бол гэдэг сонирхолтой. Одоо бараг тодорхой болсон “үр дүн” гэвэл Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэхээр болоод байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө зарлигийг хэрэгжүүлээгүй Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулна. Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулна. УИХ уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж УИХ-д өргөн мэдүүлнэ. Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг УИХ -тай зөвшилцөж томилно. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Эдгээр нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зарим нь юм. Гэхдээ дээр дурдсан эрх мэдлүүд үндсэндээ маш хүчирхэг төрийн институцийг бүтээсэн юм. Харин МАН тун удахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бэлгэдлийн хэмжээнд нь аваачиж, Ерөнхий сайдад эрх мэдлийн нэлээд хэсгийг шилжүүлэхээр ажиллаж буй ажээ. Тус намынхан үүнийгээ нийтэд зарлаад эхэлсэн нь тун удахгүй үйл явц эхэлнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хууль, хүчний байгууллагын удирдлагын томилгоог Ерөнхийлөгчөөс салгана. Ингэсэн тохиолдолд Ерөнхийлөгч нь хуульд заасанчлан Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэгч болж үлдэнэ гэсэн үг. Нөгөөтээгүүр бас нэг анхаарал татаж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг Төрийн эрхийг барих дээд байгууллага болох УИХ-аас сонгодог болно. Энэ бүгдийн тухай Үндсэн хуулийн манаанд “сайн дураараа” 25 жил зогссон, иргэн Д.Ламжав дуугараад эхэлсэн нь санамсаргүй хэрэг огтоос биш юм. Тэрбээр сүүлийн үед энэ тухай хэвлэлүүдэд байнга ярих болсон. Иргэн Д.Ламжав Ерөнхий сайдын тухайд “...Ерөнхий сайдыг УИХ хэлэлцэж томилдог. Энэ бол байх ёстой зүйл, парламентын засаглалтай улс орны нэг чухал үзүүлэлт. Харин бусад сайд нарыг УИХ-аар толгой дараалан хэлэлцдэг. Энэ нь байдлыг маш хүндрүүлж байгаа. Та бүхэн зөндөө жишээ мэднэ. Жишээлбэл, Ерөнхий сайдад УИХ-ын зүгээс асуудал тулгадаг. Тийм сонирхолтой гишүүд байх нь байна ш дээ. Хэрэв гишүүдийн тавьсан ямар нэгэн асуудлыг хүлээж авахгүй бол өөрийнхөө фракцын сайдуудыг татна шүү гээд л ярьж байлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол УИХ-д баймааргүй эрх. Дээрх байдлаас болоод гүйцэтгэх эрх мэдэл УИХ-аас маш хараат болчихсон. Ерөнхий сайд өөрт оногдсон үүргээ биелүүлээд ажиллах гэхээр саад тотгоор учраад байдаг. Үүнийг засдаг арга нь бэлэн. Бид нэг их шинэ юм бодож олоод байх шаардлагагүй. Бусад улсад үүнийг хэрхэн зохицуулсан байдаг вэ гэдгээс л суралцах хэрэгтэй. Энэ дээр бол Ерөнхий сайд бусад бүх сайдаа толгой мэдэн томилдог болгоосой гэж би хүсэж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд ч гэсэн хяналтад байх ёстой. Ерөнхий сайдыг хянахад амархан. Ерөнхий сайд мэдээж ажлаа парламентад тогтмол хугацаанд тайлагнадаг шүү дээ. Түүнээс гадна Ерөнхий сайдыг огцруулах гэдэг юм уу, итгэл хүлээлгэх эсэх тухай асуудал үүснэ” гэж байгаа. Харин Ерөнхийлөгчийн тухайд “...Ерөнхийлөгч хууль санаачилдаг, чиглэл өгдөг. Ерөнхийлөгчийн энэ хоёр эрхийг хасмаар байгаа юм. Ерөнхийлөгч хориг тавих нь чухал эрх мөн. УИХ-аас гарч байгаа ямар ч шийдвэрт хориг тавих эрхтэй. Энэ хоригийг нь гишүүдийн 26 нь дэмжчих юм бол хүлээж авна. Энэ бол зүйтэй заалт. Харин Ерөнхийлөгч хууль санаачлаад байх нь аливааг цалгардуулах талтай. Мөн чиглэл өгөх эрх ч хэрэггүй. Ингэж чиглэл өгөх нь маш зохисгүй. Яагаад гэхээр Ерөнхий сайд өөрөө хэврэг учраас үргэлж түгшүүрийн байдалд байна. Ерөнхийлөгч бол Ерөнхий сайдыг огцруулахад нөлөө үзүүлж болох этгээд. Энэ байдлыг нь далимдуулаад чиглэл өгдөг. Чиглэл бол төдийлөн зөв байна гэхээсээ илүү дарамтлах шинжтэй. Эрх зүйн хувьд ач холбогдолтой гэхээсээ дарамтын хэрэгсэл болж хувирсан байна шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл өгөх эрхийг нь авч хаях хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол томоотой, буруутчихгүй байхын тулд нэг их ажил хийдэггүй, тийм байгаасай гэж хүсэж байна. ... УИХ Ерөнхий сайдыг томилчихлоо гэдгийг Ерөнхийлөгч бүртгэж байх юм. Би бүртгэх гэж хэлээд байгаа нь учиртай. Тэрнээс биш урдаас нь Ерөнхий сайдаар энэ хүнийг тавимааргүй байна, миний энэ хүнийг тавивал яасан юм гэдэг санал гаргах ёсгүй. Батламжилдаг л байх ёстой. Бусад сайд нарын хувьд ч гэсэн Ерөнхий сайд энэ хүнийг сайд болгочихлоо гээд түүнийгээ Ерөнхийлөгчид үзүүлдэг, Ерөнхийлөгч наадахын чинь оронд тэр хүнийг болгомоор байна гэхгүй. Тэгэх ч ёсгүй. Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх, хариуцлагыг нь бодоод тэрийг нь баталж байдаг ийм өөрчлөлт оруулмаар байна” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Энэ мэтчилэнгийн эрх мэдлийн хуваарилалтыг хийх Үндсэн хуулийн өөрчлөлтийг тун удахгүй хийхээр болж байна. Товч хэлэхэд Ерөнхийлөгчийн зарим эрхийг Ерөнхий сайдад шилжүүлж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно. Ингэж Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар “...Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэдгээрээ үлдэнэ. Тиймээс энэ удаад Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө сонгох сүүлчийн сонгууль болно гэсэн үг.
https://ikon.mn/n/zrv
zrw
Б.Пүрэвдорж: Татвараас олох мөнгөө концессоор найм нугалж зарлагадаж байна
С.Уянга, Зууны мэдээ
04/25/2017 10:06:00
Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа. -Оффшортой тэмцэх хууль батлагдсан ч цоорхой ихтэй гэдгийг гишүүд шүүмжилж байна. -Намрын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай буюу оффшортой тэмцэх хууль орж ирсэн. Чуулганы болон байнгын хорооны хэлэлцүүлэг дээр нэлээдгүй асуудал дагуулсны нэг нь Монгол Улс хуульгүй мэт явж ирсэн өнгөрсөн 20 гаруй жил улс орны баялгаас хулгайлж, оффшор бүсэд байрлуулсан хүмүүсийн асуудлыг орхигдуулсан явдал. Миний хувьд энэ байр суурийг илэрхийлж ирсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх оффшорчдоо хаацайлсан, хамгаалсан хууль болсон гэж үзсэн. Үүний үр дүнд Засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татсан. Дараа нь олон нийтийн шахалт шаардлагаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, хаврын чуулганаар оффшортой тэмцэх хуулийг дахин өргөн барилаа. Мөн л олон нийтийн шүүмжлэл, шахалтаар аргагүйн эрхэнд баталлаа. Гэхдээ энэ хуулийг баталснаар асуудлыг шийдвэрлэчихлээ гэж бодвол эндүүрэл. Хууль бусаар хөрөнгөжсөн, Монголын баялгийг хулгайлсан хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг төр байнга анхааралдаа авах ёстой. Түүнчлэн хууль хүчний байгууллагууд шийдвэртэй алхмуудыг хийх ёстой. -Оффшор дансанд байгаа мөнгийг илрүүлэх, эх орондоо авчрах нөхцөл боломж хэр байгаа вэ? -Оффшор бүсийн орнууд тухайн бүс дэх данстай холбоотой мэдээллийг маш их нууцалдаг. Оффшор бүсэд данстай манай улсын нэр бүхий иргэдийн мэдээлэл олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хөдөлмөрийн үр дүнд ил болсон. Ер нь бол Хонконгд их хэмжээний оффшор данстай Монголын иргэд байгаа гэх мэдээлэл бий. Хонконг манай улсад мэдээлэл өгөх тал дээр маш хатуу байдаг. Тэгсэн ч манай төр болон гүйцэтгэх засаглал, хууль хяналтын байгууллагууд идэвхтэй ажиллах ёстой. -Гэр бүлийн гишүүд буюу хамаарал бүхий этгээдийг оффшорын хуульд хамруулснаар гурван сая хүнд нялзаасан хууль боллоо гэж эсэргүүцсэн гишүүд цөөнгүй байсан. Хуулийн байгууллагад хэр их ачаалал, зардал нэмэгдэх бол? -АТГ-т мэдүүлэг гаргадаг 40 гаруй мянган иргэн бий. Хамгийн багаар тооцоход 200 гаруй мянган хүний мэдээллийг авч байж шалгах боломжтой болно. Эндээс харахад АТГ-ын ачаалал их нэмэгдэнэ. Хамаарал бүхий этгээд гэхээр дор хаяж нэг хүнд 4-5 хүнийг тооцож, шалгах үйл явц хүндрэлтэй болно гэсэн үг. -Сүүлийн өдрүүдэд концессын гэрээтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Танай намын бүлэг байр сууриа нэгтгэсэн үү? -Төсвийн тодотголыг хэлэлцэхэд концессын гэрээнүүдийг заавал хамт оруулж ирэх ёстой. Улсын төсвөөс барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр хийгдэж, тодорхой хэмжээний мөнгө зарцуулж байгаа учраас зайлшгүй хэлэлцэх ёстой. Олон нийтээс шүүмжлэл дагуулаад байгаа концессын асуудлууд нь Засгийн газрын гишүүдийн нэртэй холбогдож байгаа гэсэн мэдээлэл бий. Долоон концессын гэрээний нийт үнийн дүн 850 орчим тэрбум төгрөг болсон байсан. Энэ бол их мөнгө. Ялангуяа долоон ширхэг бүтээн байгуулалтад ийм хэмжээний мөнгө зарцуулна гэдэг байж болшгүй. Энэ мөнгийг Засгийн газрын өнөөгийн бондоор тооцох юм бол жилд нэг их наяд төгрөгийн зардал гарна гэсэн үг. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Нэг км замыг ойролцоогоор тэрбум 500 орчим сая төгрөгөөр барина гэдэг өндөр өртөг. Энэ асуудалд тодорхой хэмжээгээр улстөрчдийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын сонирхол орсон байх магадлалтай гэж хардаж байгаа. -Валютын сантай хэлэлцээ хийнэ гэсэн шахалтаар долоон төрлийн татварыг зөвшөөрүүлсэн ч нууцаар концессын асуудал оруулж ирж байгаа нь итгэл алдсан зүйл болсон гэдгийг МАН-ын гишүүд хэлж байсан? -Төсвийн тодотголын хүрээнд нэмэгдүүлсэн долоон төрлийн татвар бүх ард түмэнд хамаатай. Долоон төрлийн татвар нэмэгдүүлээд 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олох бол долоон төрлийн концессоор 800 тэрбум төгрөгийн зардал гаргаж байх жишээтэй. МАН эдийн засаг хүнд гэж хэлж байгаа боловч начир дээрээ эсрэг шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. -Сөрөг хүчин сулбагар байна гэх шүүмжлэл бий. 65 хүний өмнөөс есүүлээ хэр хүчтэй ажиллаж байна? -Манай намын бүлэг чуулган болон байнгын хороогоор хэлэлцэж байгаа бүх асуудалд зарчмын байр сууриа илэрхийлж байгаа. Эрх баригч намын гаргаж байгаа шийдвэр ард түмэнд таалагдахгүй байгаа учраас ард түмний үгийг төрд хүргэх үүргээ хангалттай биелүүлж байна. Сонгуульд есөн хүнтэй бүлэг байгуулах хэмжээнд АН-ыг сонгосон нь манай намын өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд өгсөн дүн. Тиймээс ард түмний хийсэн сонголтын хүрээнд кнопын олноор биш зөв зүйлийн төлөө ажиллах болно. Өнгөрсөн дөрвөн жил АН-ын хийсэн бүтээн байгуулалтад ард түмэн онц дүн тавьсан. Хамгийн гол нь засаглалыг хэрэгжүүлэхдээ нэгнээ үл хүндэтгэж байна гэдэгт шүүмжлэлтэй хандсан. Тэртээ тэргүй ард түмэн дүнгээ тавьчхаад байхад МАН дахиж ухаж төнхөөд асуудлыг бүтэн жил дамнуулан ярих хэрэггүй. Өнгөрсөн дөрвөн жилийг биш өнгөрсөн нэг жилд эдийн засаг сайжруулахад, иргэдийнхээ төлөө юу хийж бүтээснээ ярих хэрэгтэй. Цаашид хийх ажилдаа төвлөрөх хэрэгтэй. -Зөрчлийн хуульд танай намын бүлэг завсарлага авсан. Хүний эрхийг дордуулсан ямар заалт орсон гэж харж байна вэ? -Зөрчлийн хуульд урьд нь торгоод асуудлаа шийдвэрлээд явдаг байсан бол баривчилдаг болсон нь хүний эрхийг дордуулж байна гэж үзэж байгаа. Хүний эрхийг дээдлэх чиглэлд урагшлах ёстой учраас судлахаар болсон.
https://ikon.mn/n/zrw
zrx
Урт цагааны урд талын худалдааны асруудыг өөр газарт шилжүүлж, автозогсоол барьж байна
А.Төгөлдөр, iKon.mn
04/25/2017 09:42:00
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3,158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Авто зогсоолын шинэчлэлийн ажлын явцтай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, ЧД-ийн замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат нар өчигдөр танилцлаа. Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүйн улмаас түгжрэл үүсдэг байна. Урт цагааны урд талын талбайг автозогсоол болгон ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Түүнчлэн энэ хэсэгт байрласан худалдааны асруудыг өөр газар шилжүүлж байгаа юм. Цаашид Урт цагааны урдуур автозам тавьж Төмөрчний гудамжийг /Найман шаргын зам/ Бөмбөгөр худалдааны төвийн замтай холбосон хоёр урсгал бүхий автозамтай болохоор төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/zrx
zry
Хүний хөрөг зурагнаас ЗАЛУУ, ХӨГШИН, ЭСРЭГ ХҮЙСНИЙ хувилбаруудыг гаргадаг аппликэшн
Р.Түвшин, iKon.mn
04/25/2017 09:48:00
FaceApp нэртэй аппликэшнийг хөгжүүлэгчид “neural-network technology” технологийг ашиглан хүний хөрөг зураг, сельфинээс тухайн хүний залуу, хөгшин, инээмсэглэсэн, бас эсрэг хүйсний хувилбаруудыг нь гаргаж үзүүлэхийг зорьжээ. Хиймэл оюун ухаан ашигладаг гэгдэж байгаа уг аппликэшний боловсруулсан зураг хэр үр дүнтэй байгааг дараах жишээнүүдээс харж болох юм. Мөн та App Store, Google Play Store-оос гар утсандаа суулгаад өөрийгөө шалгаж үзэж болно. Эх сурвалж: Techinsider
https://ikon.mn/n/zry
zrz
"Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьсон нь тогтоогдоогүй"
С.Бадрал, iKon.mn
04/25/2017 10:00:00
“Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм. Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг “Барьцаалан зээлдүүлэх газар”-т 60,000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь шалгалтын явцад тогтоогджээ. Гэртээ гар утасгүй бол харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан байна. Тухайн хүүхэд нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй бөгөөд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийн дагуу олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/zrz
zs
“Кихот Ноён” тайзнаа амилна
Г.Номин, iKon.mn
11/05/2013 16:20:00
УДЭТ-ын 83 дахь үзвэрийн жилийн нээлт энэ сарын найманд тохиож байгаа бөгөөд мянганы манлай романаар тодорсон гайхамшигт бүтээл болох “Дон Кихот” жүжгийг "Кихот Ноён" нэртэйгээр толилуулахаар болжээ. Хэвлэгдсэн тоогоороо “Библи”-ийн дараа ордог Испани зохиолч Мигель Сервантисийн “Дон Кихот” роман нь 1605 онд хэвлэгдэж он цаг улирах тусам олны сонирхлыг татаж, гялалзан, үнэ цэнээ алдахгүй байсаар байгаа юм. Монголд анх “Дон Кихот” жүжгийг 1971 онд хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар тавьж байсан бол энэ удаад УГЗ Б.Баатар найруулж гол дүрүүдэд Ноён Кихотод МУГЖ Б.Жаргалсайхан, түүний зарц Санчо Пансад СТА Г.Амгаланбаатар тоглож байна. Театрын тайзнаа амилан үзэгч түмний мэлмийд хүрэх “Кихот Ноён” жүжиг энэ сарын 8-17 өдрүүдэд тавхан удаа тоглогдох бөгөөд ССАЖЯ-ны дэмжлэг санхүүжилтээр тавигдаж байгаа ажээ.
https://ikon.mn/n/zs
zs0
Анхилуун үдшийн тэмдэглэл
СУРТАЛЧИЛГАА
04/25/2017 10:46:00
Хаврын улирал дундаа орсон ч модод хараахан нахиалаагүй, салхи исгэрсэн өдрүүд үргэлжилсээр. Цэцэгс өнгө алаглан дэлгэрэхийг, модод ногоорон нахиалахыг тэсэн ядан хүлээсээр. Энэ дэврүүн мөрөөдөл минь өнгөрсөн Бямба гарагт “Улаанбаатар Арт Галлерей”-д биелж, сарнай, лиш, мэлрэг цэцэгсийн сайхан үнэр, агар зандан моддын өвөрмөц давирхай, амтат жимсний тансаг охийг ханатал мэдэрсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сүрчиг сонирхогч монгол залуус “The Fragrant Corner” буюу “Үнэртэнд дурлагчдын улаан булан”-г байгуулжээ. Тэд “АМУАЖ - СЭТГЭЛИЙН ДАВАЛГАА” хэмээн нэрийдсэн үйл ажиллагаагаар ийн зуныг наашлуулж, нэгэн үдшийг анхилуун болголоо. Ниш тодотголтой тусгай сонирхлын Оманы алдарт Амуаж сүрчигнүүд үдшийн зочдыг олон янзын бодролд автуулж, төсөөлөлд умбуулсан нь анзаарагдсан. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй мөртлөө тухайн хүнийг илэрхийлж, ой тоонд үлдээж чаддаг ер бусын зүйл бол үнэр билээ. Нялхдаа мэдэрч байсан ээжийнхээ үнэрийг насан туршдаа мартдаггүй нь магадгүй далд ухамсарт ч үнэр нөлөөлдөгийг гэрчлэх мэт. Тансаг үнэртнийг хэрхэн сайхан орчинд хүсэл сонирхол нэгтэй хүмүүстэй хуваалцаж, мэдэрч болохыг уран бүтээлчээр харуулсан анхилуун үдшийн тэмдэглэлээ танд хүргэе. Төгс зохицол Үнэртний үдэшлэгт очих урилгаа аваад дотроо өөрийн гэсэн төсөөлөл зураад амжсан байв. Гэтэл хаалгаар оронгуут миний бодсоноос огт өөр дуу алдмаар орчин угтаж авсан юм. Танхимын таазыг монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн амьдралыг харуулсан зурагтай торгон алчуурнуудаар чимж, хойморт нь монгол гэрийн хана барин уран сийлбэртэй арслантай авдарнуудаар тохижуулжээ. Цагаан эсгийг ширж оёсон дугуй олбог гэрийг тансаг агаад дулаахан уур амьсгалтай болгох бөгөөд шилэн бортоготой үнэртнүүд хэзээнээс л монгол гэрт байсан мэт авдар, тавиур дээр гайхалтай зохицож харагдана. Аливаа зүйлийн ур донжийг тааруулж гэмээнэ хүний сэтгэл ингэж их хөдөлдөг биз ээ. Арга хэмжээг нээж “Үнэртэнд дурлагсдын улаан булан”-г үүсгэн байгуулагч Л.Лхамсүрэн үг хэлсэн юм. Тэрээр “Оман улсын хаан өөрийн орны өв соёлыг дэлхийд түгээн таниулах зорилгоор Амуаж үнэртэнг бүтээлгэсэн түүхтэй. Бид ч бас үнэртэнг сонирхдог энэ сонирхлоо үндэсний өв соёлтойгоо хослуулж гаргахыг зорин танхимаа ингэж тохижууллаа. Монгол ахуйг залуучууддаа таниулах зорилго маань нэг алхмаар урагшилж байгаад баяртай байна. Бид өөрсдийн хоббигоороо дамжуулж залуучууддаа зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг зоридог” гэлээ. Монгол дээлээр гоёсон гадаад эр Жалам хар, Саруул талын татлагыг морин хуураар бодол хөглөгдөж, сэтгэл догдолтол татав. Стив Моррэл хэмээх уран бүтээлч энэ залуу Монголд амьдраад хоёр жил гаран болж байгаа гэхэд монгол хэлээр маш цэвэрхэн цэгцтэй ярих бөгөөд морин хуурыг мэргэжлийн хөгжимчин шиг тоглож байгаа нь бахархмаар санагдсан. Бас монгол залуусын хэд нь ингэж дээлийг цэгцтэй сайхан өмсөж, үндэсний хөгжмөө бариад гэрийн жавраа үргээх чадвартай билээ хэмээн бодож нүүр улайж суулаа. Миний анзаарснаар манайхан гадны хүмүүс уламжлалт спортоор маань өрсөлдөх, үндэсний хөгжмийн зэмсгийг тоглох зэрэгт таагүй хандаж буй нь ажиглагддаг. Бид өв соёлоо олон улсад түгээе гэвэл үүнд цааргалах биш харин ч зааж сургаж дэмжээсэй гэж би боддог. Морин хуурын тоглолтын дараа каллиграфи-уран бичээч Э.Ариунболд Амуаж нэрийн монгол орчуулга буюу “Сэтгэлийн давалгаа” хэмээх үгийг монгол бичгээр уран бичиж үзүүлсэн юм. Мөн тэрээр хүрэлцэн ирсэн зочдын нэрийг уран бичлэгээр бичиж өгсөн нь үдэшлэгийн нэгэн том гэнэтийн бэлэг байлаа. Нүүдэлчдийн ахуй орчин, өв уламжлалыг харуулсан эрний эдлэлүүд, хуурын уянгалаг татлага, босоо монгол бичиг, үндэсний хээ зурагтай “Ялгуун” брэндийн торгон алчуур, тансаг анхилуун үнэртнүүдийн төгс зохицол, гайхалтай нийлэмж бүхлээрээ нэгэн цогц урлагийн бүтээл болж байв. Энэхүү арга хэмжээг дэмжиж ажилласан “Хаадын гэр” компанийн Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ “Энэ арга хэмжээг санаачлагч Лхамаа маань гадаадад сурдаг. Монголдоо жилд ганц удаа ирдэг ч энэ үеэрээ шаргуу хөдөлмөрлөж сайхан ажил зохион байгуулсанд бахархаж байна. Бидэнд анх хамтран ажиллах санал тавихад нь санааг нь сонсоод үнэхээр дэмжмээр санагдсан. “Хаадын гэр” компани нь цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнээ урладаг. Үндэсний хэв шинжийг орчин үеийн өнгө аястай нийцүүлэн урласан бүтээлүүд маань айл гэрт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхүйц хосгүй үнэ цэнтэй байдгаараа өнөөдрийн сэдэвтэй төгс зохицсон мэт санагдсан” гэлээ. Ямар нэг ашиг хонжоо харж бус нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлье гэсэн чин сэтгэлтэй залуусын хүсэл мөрөөдлийг дэмжин хамтран ажилласан “Хаадын гэр” компани, “Агула”, “Ялгуун” брэндийн хамт олон болон UB ART HOUSE-ийн эртний эдлэл цуглуулагч Э.Болдбаатар нараар бахархахгүй, дурдахгүй өнгөрч боломгүй санагдсан. Бүтэн өдрийн турш ямар ч үнэ төлбөргүй галлерейд зочилж, ховор сүрчигнүүдтэй танилцах боломжийг тэд бүрдүүлсэн билээ. Өөр өөрийн онцлог түүх, сэдэвтэй үнэртэнтэй танилцаж шинэ мэдрэмж авахын хажуугаар сонирхол нэгтэй хүмүүсийн дотно яриа маш их эрч энерги өгсөн юм. Энэ анхилуун үдэш зочдын таван мэдрэхүй цөм таашаал авахын зэрэгцээ зургаа дах мэдрэхүй ч сэргэн баяссан болов уу. Үдэшлэгийн үеэр толгой ноотонд нь шарилжны орц ордгийг нь онцолмоор Memoir man, Амуажийн 25 жилийн ойд зориулан гаргасан эрхэмсэг чамин Jubilation 25 Woman, Epic Woman хэмээх гурван сүрчигийг шинээр задлан танилцуулсан нь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Миний хувьд Эртний Хятадаас Арабын хойг хүртэлх Торгоны замын өнө эртний домгуудаас сэдэвлэсэн Амуаж “Epic Woman” сүрчиг хамгийн их таалагдсан. Түүний ялдам зөөлөн хэрнээ цаанаа эрхэмсэг үнэрийг анхилуулсаар, зуны цэцэгсийг гэртээ аваачихаар сэтгэл дүүрэн алхсан юм. “Үнэртэнд дурлагсдын улаан булан”-гийн залуус цаашдаа энэхүү арга хэмжээгээ зохион байгуулах бөгөөд өөр өөр хаусын сүрчигээр энэхүү аялал давалгаалахыг дуулгахад таатай байна.
https://ikon.mn/n/zs0
zs1
Н.Батсуурь: МҮБХ-ны шаардлагын дагуу Ар, Өвөр Монголын бөхийн барилдаан цуцлагдсан
Т.Өлзийбаяр, iKon.mn
04/25/2017 11:28:00
Гэрэл зургийг mpa.mn Өвөр Монголын бөхийн холбооноос Ар, Өвөр Монголын найм найман бөхийн дунд халз барилдааныг дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байсныг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хоригложээ. Энэ талаар Монгол Улсын арслан Н.Батсуурь "Өвөр Монголын бөхийн холбооноос санаачлан Ар, Өвөр Монголын бөхчүүдийн дунд тэмцээн зохион байгуулах гэж байсан. Монголын үндэсний бөхийн холбооноос тэмцээнд оролцохыг хориглосон шаардлага надад ирүүлсэн. Тиймээс тэмцээн цуцлагдсан" гэлээ. МҮБХ-ны шаардах бичиг: "МҮБХ-ний дүрмийн 4-р зүйлийн 4.3-т үндэсний бөхийн барилдаан явуулах зөвшөөрлийг МҮБХ олгохоор заасан байдаг. Гэтэл гадаад улсын иргэн МҮБХ-ны зөвшөөрөлгүйгээр МУ-ын нутаг дэвсгэр дээр дур мэдэн зохион байгуулах барилдаанд оролцох нь МҮБХ-ны бодлогыг зөрчсөн төдийгүй улсынхаа нэр хүндийг үл хүндэтгэсэн, жудаггүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Иймээс уг барилдаанд оролцохгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
https://ikon.mn/n/zs1
zs2
Түймрийн аюултай саруудад бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо
ikon.mn
04/25/2017 11:01:00
Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг хориглосон тушаалыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гаргалаа. Ингэснээр ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах юм. Сайдын тушаал: Эх сурвалж: БОАЖЯ
https://ikon.mn/n/zs2
zs3
Бизнес эрхлэгчдийн "Азийн хаалга 2017" үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
04/25/2017 11:52:00
Гэрэл зургийг mpa.mn Монголд зохион байгуулагдах "Азийн хаалга" олон улсын үзэсгэлэнгийн тухай мэдээлэл өглөө. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 27 дахь жилдээ ОХУ, Монголын хамтарсан "Азийн хаалга" 2017 үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ны 14:00 цагт нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын 10 гаруй томоохон хотуудаас 36 компанийн 50 гаруй төлөөлөл иржээ. Арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын худалдаа, бизнес, эдийн засгийн харилцааг сайжруулах ажээ. Үзэсгэлэнгийн талаар Чита хотын ХАҮТ-ын дарга А.Марков "Би Улаанбаатар хотод анх удаа ирж байна. Надтай хамт манай бүс нутгийн эрчим хүч, барилгын компаниуд ирсэн байна. Бид эрчим хүчний чиглэлээр ялангуяа хамтран ажиллах боломжтой. Манай үзэсгэлэн дээр ирэхийг урьж байна" гэв. "Бизнес контакт" Ерөнхий захирал С.Александр "Энэ удаагийн арга хэмжээ 27 дахь удаагаа зохион байгуулагдана. Бид Монголын зах зээл дээр 15 жил ажиллаж байна. Тийм учраас Монголын аж ахуйн нэгжүүд ирж компаниудтай хэлхээ холбоо тогтоох боломжтой. Эдийн засгийн асуудлаас болж 12 дугаар сард зохион байгуулагдах байсан үзэсгэлэн болоогүй. Харин энэ удаад бид илүү өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн" гэв. Үзэсгэлэнд ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Нюрба, Нюрингри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү мужийн компаниуд ирсэн байна. Тэд автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном, сонин сэтгүүл, эмийн сан, хүүхдийн зөөлөн тоглоом зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж гурав хоногийн турш МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд байрлах юм. Урилгаар БНХАУ болон Пакистан, Монгол Улсын аж ахуй нэгжүүд оролцож байна. Тус үзэсгэлэнгийн хүрээнд маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 10:00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд "Бизнес уулзалт" зохион байгуулагдана.
https://ikon.mn/n/zs3
zs4
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг иргэдэд олгох ёстой гэв
А.Үлэмж, iKon.mn
04/25/2017 13:08:00
Гэрэл зургийг mpa.mn "Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард иргэдэд олгох хэрэгтэй гэж үзэж буй юм. "Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнийг зохицуулагч Б.Ганхуяг "Эрдэнэт үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Эрдэнэт үйлдвэр ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог Монголын хамгийн том үйлдвэр юм. Үйлдвэр ашиглалтад орсоноос хойш Монголын тал 50 хувийг эзэмшиж ирсэн. Харин 1990-ээд оны эхээр Монгол Улсын Засгийн газар хувиа нэмж 51 хувь болгож авсан. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр 4 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргаж, орон нутгийн төсөвт 4 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Эрдэнэт үйлдвэр 2013 онд 520 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, 126 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ийнхүү үйлдвэрийн хэвийн ажиллагаа үргэлжилж, төсөвт төвлөрүүлэх орлогоо нэмэгдүүлсээр байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэр нь улсын төсвийн 15-20 хувийг дангаараа бүрдүүлдэг тоомохон аж ахуйн нэгж. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авах тогтоолыг УИХ энэ оны хоёрдугаар сард гаргасан. Монголын Зэс корпораци Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас 2016 оны зургаадугаар сард худалдаж авжээ. Худалдаж авсан үйл явц нь Монгол Улсын холбогдох хууль тогтоолыг зөрчсөн байна гэж үзээд УИХ-ын тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн гишүүдийг Эрдэнэт Үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар чөлөөлсөн байна. Ингэж ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөлөл болгосон байна. Тэгэхээр манай хөдөлгөөний гол зорилго бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг иргэддээ хувьцаа хэлбэрээр тарааж өгөх юм. Ард иргэд энэхүү 49 хувийг хувьцаа хэлбэрээр эзэмшсэнээр иргэд жинхэнэ амьд хувьцаатай болж, амьдрал ахуйд нь томоохон тус нэмэр болох ба үр хүүхэддээ үлдээх өв хөрөнгөтэй болно гэж үзэж байгаа юм. Манай хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэхийн тулд тууштай тэмцэх болно. Үүний тулд олон нийтийн санаа бодлын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчлэхгүй" гэлээ. Эрдэнэт үйлдвэр төрийн мэдэлд шилжвэл иргэнд ашиггүй, огт хүртээлгүй болно гэж "Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнийхан үзэж буй юм. Тйимээс Эрдэнэтийн 49 хувь нь хөрөнгийн биржээр дамжин иргэдэд очсоноор үйлдвэрт олон нийтийн хяналт жинхэнэ ёсоор тогтож, эрх мэдэлтнүүдийн шахаа хийх боломжийг хаана гэдгийг мөн энэ үеэр онцоллоо.
https://ikon.mn/n/zs4
zs6
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавина
ikon.mn
04/25/2017 12:11:00
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь явуулын техник хэрэгслийг шинэчлэх, стандартын дагуу үзлэг, оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал юм. Явуулын техникийн хяналтын үзлэгээр автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тормозны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг юм. Таван аймагт Уаз-Пургон өглөө Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Хөвсгөл зэрэг орон нутгийн автотээврийн төвүүдэд УАЗ-Пургон маркийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өглөө. Ингэснээр сайжруулсан техник хэрэгслээр автотээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой юм. "АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨҮГ
https://ikon.mn/n/zs6
zs7
Оюутан цагдаагийн бүртгэл маргааш эхэлнэ
ikon.mn
04/25/2017 12:21:00
Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлнэ. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр болох нийслэлийн Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болон энэ сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар оюутан цагдааг бүртгэх ажээ. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/zs7
zs8
О.Сэлэнгэ: Монголд байхгүй хөрөнгийг 100 айлын төсөлд олоод ирсэн байхад дэмжээгүй
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
04/25/2017 12:30:00
Гэрэл зургийг Mpa.mn Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлаар “Гэгээ-9” Сууц Өмчлөгчдийн Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 1946 онд баригдсан 70 жил болсон байранд 320 айл амьдарч байна. Оршин суугчид шинэ байрандаа орж чадахгүй хэзээ байрандаа орох нь мэдэгдэхгүй асуудалтай байгаа аж. “Гэгээ-9” СӨХ-ны захирал О.Сэлэнгэ “Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нийтийн эзэмшлийн талбайнуудад барилга барих “Гэзэгийн худаг” компанийн төсөл шүүхээр орж, хүчингүй болоод, одоо Нийслэлийн Засаг даргын мэдэлд байна. Гэхдээ “Гэгээ-9” СӨХ-ийн мэдэлд нийтийн эзэмшлийн талбай байдаг. Энэхүү 320 айл байранд орох бүрэн боломжтой байтал дээд албан тушаалтнууд дэмжихгүй байна. Монголд байхгүй хөрөнгийг 100 айлын төсөлд олоод ирсэн байхад үүнийг дэмжихгүй, эрх мэдэлтэй дарга нар өөрсдөө газрыг нь авч барилгаа босгоод байдаг. Газар дээр шинэ гурван орон сууц баригдсан одоог хүртэл бид шинэ байранд орж чадаагүй байна. Хариуцлага нь хаана байна вэ. Төрийн бүх шатны эрх мэдэлтэй, шат шатны дарга нар боломжтой төслүүдийг дэмжээгүй. Ц.Мөнх-Оргил сайд өөрийнх нь тойрог дээр 320 айл гэр оронгүй болоод байхад огт анхаарч ажиллахгүй байна. Бид хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн. Гэрэл зургийг Mpa.mn 320 айлын асуудал хамгийн чухал асуудал байхад улаан луйвар хийгээд, жүжиглээд яваад байгаа Ц.Мөнх-Оргил сайд болимоор юм. Сууц өмчлөгчид байнгын гомдолтой байна. Ц.Мөнх-Оргил сайдын хурал дээр ч тойрон хүрээлэгчдээс бусад нь үг хэлэх эрхгүй байдаг. Нийслэлийн засаг дарга С.Батболдыг ч мөн зөв шийдвэр гаргахыг шаардаж байна. Өнөөдөр шудрага төсөл хэрэгжүүлээд ажилласан бол 320 айл аль хэдийнээ байрандаа орчихсон байгаа” хэмээн тайлбарлалаа. “Гэгээ-9” СӨХ нь 2016 онд газрын зөвшөөрөл байгаагүй ч хороолол босгох Хятадын хөрөнгө оруулалттай байсан бол одоо Турк, Солонгосын хөрөнгө оруулалтаар шинэ хороолол барих бүрэн боломжтой байгаа юм байна.
https://ikon.mn/n/zs8
zs9
Монголын төлөөлөгчид БНХАУ-ын “Шэнхуа” группийн үйл ажиллагаатай танилцлаа
ikon.mn
04/25/2017 13:02:00
Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Хуралдаанд тус зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна. Зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр эхлэх бөгөөд үүний өмнө Монголын төлөөлөгчид БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны удирдлагуудтай уулзаж хоёр улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид өчигдөр БНХАУ-ын “Шэнхуа” группийн дэд ерөнхийлөгч Ли Донгтой уулзаж, тус группийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шэнхуа” групп нь нарны, салхины, усан болон нүүрсний зэрэг бүх чиглэлээр эрчим хүч үйлдвэрлэдэг, томоохон гангийн үйлдвэрүүдтэй, 70 орчим нүүрсний уурхайтай, 2000 гаруй км төмөр замыг эзэмшдэг, нүүрс шингэрүүлэх болон нүүрснээс байгалийн хий, нийлэг эд гаргаж авах үйлдвэрүүдтэй, Хятадын хамгийн том компани юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
https://ikon.mn/n/zs9
zsa
А.Мөнх-Өлзий: Абдул Карим шонхор шувууны наймаанд оролцоогүй гэдгийг хуулийнхан тогтоосон
Т.Өлзийбаяр, iKon.mn
04/25/2017 13:31:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол Улсын иргэн Абдул Каримыг Катар Улсын иргэн, хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдаж байгаа талаар түүний хуулийн зөвлөх өнөөдөр мэдээлэл өглөө. Хуулийн зөвлөх А.Мөнх-Өлзий "medee.mn сайтад 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Арабын иргэн Абдул Карим нь 47 шонхор шувууг хууль бусаар барьж хилээр гаргахыг завдсан. Энэхүү хэрэг нь шүүхийн байгууллагад шилжлээ гэсэн утга бүхий түүний зургийг байршуулсан мэдээ нийтлэгдсэн. Абдул Карим нь Монгол Улсын иргэн болоод 15 жил болж байна. Тэрбээр бизнес эрхэлдэг, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүн. Энэ төрлийн ямар ч хууль бус наймаанд гар бие оролцоогүй. Тухайн хэрэгт холбоотой этгээд Украин улсын иргэн байдаг. Гэтэл Абдул Каримыг тус хэрэгт холбогдсон хууль бус наймаачин мэтээр бичсэн байна. Хүний нэр хүндэд санаатайгаар халдсан уг мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахад үндэслэлгүй буруу мэдээлэл болохыг нь тогтоосон. medee.mn сайтын зүгээс Абдул Каримтай холбоотой уг мэдээ ташаа мэдээлэл болохыг хүлээн зөвшөөрч 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр залруулга хийж түүнээс уучлал хүссэн. Түүнчлэн уг мэдээлэлд Катар улсын нэр хүндийг үндэслэлгүйгээр унагасан байгаа юм. Тус улсын иргэд манай улсын шонхор шувууг хууль бусаар барьж, хил гаргадаг гэсэн ташаа ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа нь илт худал мэдээлэл болно гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй" гэв.
https://ikon.mn/n/zsa
zsb
Эмэгтэйчүүд ажлаа дүгнэлээ
ikon.mn
04/25/2017 13:13:00
Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 5-р чуулганаа хийж ажлаа дүгнэсэн байна. Чуулганы эхэнд нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг өнгөрсөн таван жилийн хугацаан дахь ажлаа тайлагнасан байна. МАН-ын хорооны дэргэдэх тус байгууллага ирэх жилүүдэд шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болжээ. “Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол амьдралд хүрэлцэхүйц цалинтай байхыг л хүсч байна. Тиймээс бид цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Ер нь манай байгууллагын тухайд шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд манлайлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих, хамтран ажиллах зорилготой байгууллага” гэж нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг ярьсан юм. Энэ удаагийн чуулганд нийслэлийн 9 дүүргийн 200 гаруй төлөөлөл ирж оролцжээ. Чуулганд оролцогчид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн дундаж цалинг нэмэгдүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Эх сурвалж: Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо
https://ikon.mn/n/zsb
zsc
Соёл урлагийн тоглолт үзсэн иргэд НӨАТ-ын баримт авдаг болно
ikon.mn
04/25/2017 13:43:00
Гэрэл зургийг mpa.mn Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулаллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ. Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах бөгөөд 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулах юм гэж Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/zsc
zsd
"Шилдэг хэсгийн төлөөлөгч"-ийг шалгаруулна
ikon.mn
04/25/2017 14:37:00
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийг чадваржуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах үүднээс “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан зохион байгуулах санаачилга гаргасан юм. Энэ хүрээнд ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдааныг жил бүр зохион байгуулахаар болж анхдугаар уралдааныг зохион байгуулах, дүгнэх ажлын хэсэг өнөөдөр ХЗДХЯ-нд анхны хурлаа хийлээ. “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан нь орон нутгийн сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн, шийдвэрлэх арга тактикийг сайжруулах, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилготой юм. Уралдаан зохион байгуулах дүгнэх ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, дэд ахлагчаар ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, нарийн бичгийн дарга болон гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна. Эх сурвалж: ХЗДХЯ
https://ikon.mn/n/zsd
zse
Дайны сургаар Японд хоргодох байр, агаар шүүгчийн эрэлт нэмэгджээ
Р.Төмөр, ikon.mn
04/25/2017 14:39:00
Солонгосын хойгийн асуудал хурцдах тусам цөмийн бөмбөгнөөс хамгаалах байр, цацраг идэвхит туяаг шүүдэг агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүд Японд үнэд орж эхэлсэн байна. Бөмбөгнөөс хоргодох байр байгуулах үйлчилгээ эрхэлдэг жижиг компани жилдээ зургаан захиалга авдаг байсан бол зөвхөн энэ дөрөвдүгээр сард найман захиалга авсан тухай мэдээлжээ. Японы Кобед үйл ажиллагаа явуулдаг Орибе Сэйки Сэйсакушо компани сүүлийн өдрүүдэд 50 ширхэг Швейцарьт үйлдвэрлэсэн цацраг идэвхит туяаны шүүртэй агаар цэвэршүүлэгч зарж дуусаад, дахин захиалга авахад хүрээд байгаа гэнэ. Ийм тусгай агаар цэвэршүүлэгчийн зургаан хүнд зориулсан нь 620,000 иен ($5,630) үнэтэй бол 13 хүнд зориулагдсан нь 1.7 сая иен ($15,440) үнэтэй байдаг аж. Хорт хийнээс хамгаалах чадвартай энэхүү шүүгчийг хоргодох байруудад суурилуулдаг юм байна. Хэд хоногийн өмнө ерөнхий сайд Шинзо Абэ парламентад Хойд Солонгосын аюул заналын талаар мэдээлэл хийхдээ тэднийг сарин төрлийн химийн бодисоор довтолж магадгүй гэсэн юм. Энэ үеэс хойш япончуудын дунд хорт хийнээс айх айдас нэмэгдсэн ажээ. Хоргодох байр байгуулдаг Шизуокагийн Earth Shift компани гэхэд захиалга нь 10 дахин өссөн гэж тус компанийн менежэр Акира Шига мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн эрэлт нь нэмэгдэж байгаа хоргодох байрны захиалга Японы бүх хэсгээс ирж байгаа ажээ. Хоргодох байрыг гэр бүлүүд, мөн жижиг хэмжээтэй компаниуд ажилчиддаа зориулан захиалах болсон байна. 13 хүний багтаамжтай хоргодох байрны үнэ өртөг 25 сая иен ($227,210) болдог ба дөрвөн сарын хугацаанд барьж дуусгадаг гэнэ. Компанийн төлөөлөгчийн танилцуулж байгаагаар ийм хоргодох байр Хирошимад хаясан шиг бөмбөг 660 метрийн зайнд дэлбэрэхэд хамгаалах чадалтай гэжээ. Үүнээс гадна Японы засгийн газар хүн амыг нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийхээр төлөвлөөд байна. Эх сурвалж: Reuters
https://ikon.mn/n/zse
zsf
ФОТО: "Миний монгол бичиг" улсын уралдааны шилдгүүд тодров
А.Үлэмж, iKon.mn
04/25/2017 15:31:00
Гэрэл зургийг mpa.mn Монгол бичгийг олон түмэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол туургатны “Миний Монгол Бичиг” улсын уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Уралдаан нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд нийт 500 оюутан сурагч, 200 гаруй насанд хүрэгсэд оролцсоноор өмнөх жилээс илүү өргөн цар хүрээтэй болжээ. Уралдаан нь сурагчид, насанд хүрэгсэд, мэргэжлийн багш нар болон бүтээлийн гэсэн дөрвөн ангилалд явагдсан байна. Нийт 700 гаруй оролцогчдоос 28 шилдэг оролцогч шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Шилдгийн шилдэгээр шалгарсан Завхан аймгийн Асгат сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Золзаяа “Итгэлт хамба - Байгаль далай”-аар аялах эрхийн бичгээр шагнуулсан юм. “Миний Монгол бичиг” улсын уралдаан цаашид жил болгон уламжлал болон зохион байгуулагдах аж. Шагнал гардуулах ёслолын үеийн зургуудыг хүргэж байна Фото Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/zsf
zsg
Шинжаанд шашны холбогдолтой нэр хүүхдэд өгөхийг хоригложээ
Р.Төмөр, ikon.mn
04/25/2017 15:01:00
Эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхэддээ онцгой нэр олж өгөхийг боддог. Тэгвэл Хятадын баруун хязгаарын муслим иргэд буруу нэр өгвөл хүүхэд нь хүний тооноос хасагдаж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг улсаас авч чадахгүйд хүрэхээр болжээ. 23 сая орчим муслим хүн амтай Шинжаан Уйгарын өөртөө засах орны засаг захиргаа саяхан хүүхдэд өгөх хориотой нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Эдгээр нь Исламын шашинтай холбоотой нэрс юм. Тухайлбал Ислам, Коран, Саддам, Мекка зэрэг нэрс, шашны билэгдэл болсон од ба хавирган сарыг илэрхийлсэн үгс зэргийг нэр болгон өгвөл бүртгэхээс татгалзаж, нийгмийн бүх халамж үйлчилгээнээс хасагдах юм байна. Одоогоор хориотой нэрсийн бүрэн жагсаалт, яг ямар нэрсийг шашны агуулгатай гэж үзэх тайлбар гараагүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт үүсээд байгаа тогтворгүй байдалд Бээжингийн эрх баригчид Исламын шашны хэт үзлийг буруутгаж байгаа. Үүнээс өмнө Шинжаанд эрчүүд сахлаа хэт их ургуулах, эмэгтэйчүүд нүүрний бүтээлгэтэй явахыг хориглох болсон юм. Бээжингийн энэ алхам хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлтэй тулгарчээ. Хятад дахь Human Rights Watch байгууллагын тэргүүн Софи Ричардсон “Шашны эрх чөлөөг шашны экстремизмтэй тэмцэх нэрийн дор хаан боож байгаа сүүлийн жишээ нь энэ юм” гэж мэдэгдэлдээ дурдсан байна. “Хэрвээ Бээжин энэ бүс нутагт тогтвортой байдал бий болгохыг үнэхээр хүсч байгаа бол дарамт шахалт үзүүлэх бодлогоосоо татгалзах хэрэгтэй” гэж Ричардсон хэлжээ. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/zsg
zsi
Олон улсын хөрөнгө оруулагч Монголд венч сангийн үйл ажиллагааг танилцуулна
ikon.mn
04/25/2017 16:02:00
Монгол Улсын гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалт, орчин нөхцөлтэй танилцахаар АНУ-ын Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Пол Брэгиел 4-р сарын 25-27-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрт үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Пол Брэгиел нь гарааны шатандаа яваа технологийн инноваци нэвтрүүлэгч компаниудад хөрөнгө оруулалт хийдэг “Bragiel Brothers” компанийн үүсгэн байгуулагч, энтрепренер хүн юм. Тэрбээр 200 хол давсан компанид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнд тэрбум ам.доллараар үнэлэгдэх Unity, Zappos, Uber компани багтдаг байна. Ноён Брэгиел Коломб, Сингапур, Эстони, Танзани зэрэг улсын засгийн газарт технологи, энтрепренёршипийн бодлогын зөвлөх хийж байсан. Мөн 2011 оноос Африк тивд төвлөрсөн “Savannah Fund”, Азид “Golden Gate Ventures”, Европт “Gamefounders” зэрэг технологийн чиглэлийн энтрепренёршипийг хөгжүүлэх, анхан шатны хөрөнгө оруулалт хийх зорилго бүхий хөрөнгө оруулалтын сангуудын үүсгэн байгуулагчдын нэгээр ажиллаж байна. Techstars ОУ-н байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Д.Бат-Октябрийн урилгаар Монголд зочилж буй түүний айлчлал манай улсын гарааны бизнес эрхлэлтийн орчин нөхцөл болон боломжуудтай танилцах, Венч хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны тухай компанийн эздүүдэд танилцуулах, Монголдоо тэргүүлэх LendMN, Xyyp.mn, CallPro, Alchemist, Dobu зэрэг гарааны бизнесүүдийн үүсгэн байгуулагчидтай уулзах зэрэг хөтөлбөрийн хүрээнд хийгдэнэ. Тухайлбал тэрбээр 4-р сарын 26-ны өглөө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхах бол үүний дараахан Монголын Бизнес Зөвлөлөөс зохион байгуулах инноваци ба боловсролын ажлын хэсгийн уулзалтанд оролцох юм. Түүнчлэн Venture Capital Fund үйл ажиллагаанд оролцож гарааны бизнес эрхлэгчдэд илтгэл тавина. Ноён Брагиелийн төлөөлж буй Venture Capital буюу Венч хөрөнгө оруулалтын сан нь урт хугацаандаа хурдацтай өсөх боломжтой, өндөр эрсдэлтэй гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Тухайн компанийн үнэлгээг нэмэгдүүлэх зарчмаар гарааны бизнесүүдтэй хамтран ажилладаг. Монгол Улсад одоогоор олон улсын стандартад нийцсэн Венч хөрөнгө оруулалтын сан хараахан байдаггүй ч энэ төрлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд энэхүү айлчлал томоохон түлхэц үзүүлэх юм. Startup Mongolia Startup Mongolia ТББ нь 2011 оны 6 сард Монгол улсад ентепренер буюу шинээр бизнес эрхлэгч болон бизнес эрхлэхийг хүссэн иргэдийг дэмжих зорилготой үүсгэн байгуулагдсан. Startup Mongolia нь хувь хүмүүс, баг бүлэг, нийгмийг бие даасан бизнес эрхлэлтэд (энтрепренёршип) уриалан дуудах, мэдлэг, боловсрол олгох, дэмжин туслах зорилготой манлайлагчдыг хамардаг. Мөн Startup Mongolia нь бие даасан бизнес эрхлэгчдийн дэлхий дахины сүлжээг Монгол Улсад төлөөлж буй төрийн бус байгууллага юм. Пол Брагиелийн тухай “Venture capital Fund” эвентийн хүндэт зочин Пол Брэгиел нь 1977 оны 9 дүгээр сарын 15-нд АНУ-ын Чикаго мужийн Илинойс хотноо төрсөн. Тэрээр Илинойсын Их Сургуулийг 1999онд дүүргэснийхээ дараахан “Paragon 5” хэмээх өөрийн анхны компаниа байгуулж оффисоо Чикаго болон Польш улсад нээж байв. 2004 онд дараагийн компани болох “Meetro”-ийг байгуулжээ. 2008 он гэхэд Брэгиел өөрийн гурав дахь компани болох “Lefora”-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ компаниа 2010 оны зун “Crowdgather” компанид зарсан байдаг. 2010 онд Сан Франциско хотноо төвтэй “I/O Ventures” анхан шатны хөрөнгө оруулалт, гарааны бизнесийн хурдасгуур компанийхаа үйл ажиллагааг эхлүүлсэн ба үүнээс гадна бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх зорилготой юм. Тэдгээр мэнторууд нь YouTube, LinkedIn, Zynga, Bittorrent, Paypal, Myspace, WordPress, Yelp мөн Trulia гэх зэрэг компаниудын үүсгэн байгуулагчид байдаг. 2011 оноос Брэгиел гурван ч технологид чиглэсэн анхан шатны хөрөнгө оруулалт болох “Savannah Fund” (Африк) “Golden Gate Ventures” (Зүүн Өмнөд Ази) зэргийг тухайн бүсийн энтрепренёршипийг хөгжүүлэх, дэмжихэд, “Gamefounders” (Дорнод Европ) компанийг тоглоомтой холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг дэмжих зорилготойгоор эхлүүлэв. 2015 онд 10 сая ам долларын хөрөнгө оруулалтын венчир сан болох “Presence Capital”-ийг байгуулаад байна. Пол Брэгиел олон жилийн турш өөрийн хамтран үүсгэн байгуулсан венчир капиталын компаниудын үйл ажиллагааны хүрээнд гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрээс бидний сайн мэдэх нь “Uber”, “Zappos”, “Unity” зэрэг бизнесүүдэд хийсэн хөрөнгө оруулалтыг дурьдаж болно. Венчир капитал, хөрөнгө оруулалтаас гадна бизнесийн зөвлөх чиглэлээр арвин туршлагатай тэрээр сүүлийн 13 жилийн турш инновацилаг технологи, хөрөнгө оруулалтын төслийн ажлыг хийсээр ирсэн туршлагатай энтретренер юм. Түүний хөрөнгө оруулсан компанийн тоо 100 хол давсан бөгөөд 1.5 тербум ам.долларын хөрөнгө босгож чадсан байдаг. Дэлхийн улс орнуудаар тогтмол аялж гарааны бизнесийн сэдвээр яриа хийж, илтгэл танилцуулж мөн Коломб, Сингапур, Истони, Танзани зэрэг улсын засгийн газарт технологи, энтрепренёршипийн бодлогын зөвлөх хийдэг.
https://ikon.mn/n/zsi
zsj
ЖАГСААЛТ: ЭМД-ын хөнгөлөлт үзүүлэх нийслэлийн 93 ХУВИЙН эмнэлэг
А.Төгөлдөр, iKon.mn
04/25/2017 16:38:00
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ онд ЭМД-ын хөнгөлөлт үзүүлэх Улаанбаатарын есөн дүүрэг дэх 93 хувийн эмнэлгийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргажээ. Иргэд дараах хувийн эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм байна. Эх сурвалж: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар
https://ikon.mn/n/zsj
zsk
Солонгосчууд 67 нас хүрсэн хүнийг настай хүнд тооцохоор болжээ
Р.Төмөр, ikon.mn
04/25/2017 16:03:00
Hyundai Research Institute (HRI) судалгааны байгууллага Өмнөд Солонгосын иргэд хамгийн багадаа хэдэн настай хүнийг хөгшин хүн гэж үзэх талаар судалж, өнөөдөр үр дүнг нь танилцуулжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүс дунджаар 67.2 наснаас эхлэн хүнийг хөгшинд тооцно гэж хариулсан байна. Оролцогчдын насны хувьд 20-оод насныхан 65.7 наснаас эхлэн хүнийг хөгшин настайд тооцно гэсэн бол 60- гарсан хүмүүс 69 насыг хөгшинд тооцогдох босго гэж үздэгээ илэрхийлжээ. 2009 онд явуулсан ийм судалгаагаар өндөр насны босгыг 66.4 гэж байсан юм. Хүн ам ерөнхийдөө хөгширч байгаа тул дээрх тоо цаашдаа нэмэгдэнэ гэж судлаачид дүгнэж байна. Өмнөд Солонгосын хүн амын 13.2 хувь нь 2016 оны байдлаар 65-аас дээр настай байсан бол 2030 онд 24.5 хувь, 2060 онд 41 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий. Судалгаанд оролцогчдын 92.8 хувь нь ахмад насандаа ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжиж, хэрвээ ажил олгогч байсан бол ахмадуудыг ажилд авна гэж хариулжээ. Судалгааг нэгдүгээр сарын 18-наас хоёрдугаар сарын 8-ны хооронд 1,005 насанд хүрсэн хүнээс авсан байна. Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/zsk
zsl
Байгаль хамгаалах чиглэлээр Швед улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ikon.mn
04/25/2017 16:17:00
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстедийг хүлээн авч уулзлаа. Швед улс нь ногоон бодлогыг нэвтрүүлсэн туршлагатай цөөн орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай зогсож, аялал жуулчлалын тогтвортой шийдвэр гаргадгаараа үлгэр жишээ. Уулзалтад Шведийн талаас Бээжин дэхь Шведийн ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Якоб Холтхуйс, II нарийн бичгийн дарга Кристер Льюнгвал нар хүрэлцэн ирсэн юм. Уулзалтын эхэнд Д.Оюунхорол сайд “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын нэгд зүй ёсоор орж байгаа. Тиймээс манай яамны зүгээс Монгол Улсыг ногоон бодлоготой улс болгох чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд бид Парисын хэлэлцээрт нэгдэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ногоон төслүүдэд хамрагдах боломжтой болсон. Улаанбаатар хотын хувьд анх зураг төслийг нь 500 мянган хүн амтай байхаар боловсруулсан ч одоо 1.3 сая хүн амьдарч байна. Үүнээс болоод агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Энэ хүрээнд манай яамны зүгээс санал оруулан холбогдох тогтоолыг Засгийн газраар батлуулан ажиллаж байна. Уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах цаашлаад ногооруулах нь манай яамны эрхэм зорилго. Тиймээс бид бүхэн танай улсын туршлагаас судалж, та бүхэнтэй байгаль хамгаалах, аялал жуулчлалын салбарт харилцаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна” хэмээсэн юм. Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстед түүнд өгсөн хариундаа “Танай яам нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийнхөө хүрээнд тогтоол, шийдвэр боловруулан маш сайн ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг эрхэм болгон ажиллаж байгаа танай яамныхантай хамтарч ажиллахад бэлэн байна. Би өөрөө Швед улсын Уур амьсгалын тусгай элчээр ажилладаг тул та бүхнийг холбогдох байгууллагуудтай холбож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжихдээ ямагт таатай байх болно” гэлээ. Эх сурвалж: БОАЖЯ
https://ikon.mn/n/zsl
zsm
Хойд Солонгос их бууны сургуулилалт хийж, Хятад анхаарууллаа
Р.Төмөр, ikon.mn
04/25/2017 16:27:00
Өнөөдөр Хойд Солонгосын ардын армийн 85 жилийн ойн өдөр. Энэ түүхэн ойг тохиолдуулан тус улс зүүн эргийнхээ Вонсан хот орчимд өргөн хэмжээний их бууны дадлага сургуулилалт явуулж байгаа тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ. Сургуулилалтыг Ким Жон Ун өөрийн биеэр удирдаж байгаа гэнэ. Үүнээс гадна Хойд Солонгосын дэглэмийг цөмийн болон пуужингийн туршилтын аль нэгийг хийхэд бэлэн болоод байгааг эх сурвалжууд баталж байгаа юм. Тэгвэл өнөөдөр бас Хятадын коммунист намын сонин болох “Global Times” Хойд Солонгост анхааруулга өгсөн өгүүлэл нийтэлжээ. Сонинд өгүүлснээр Хятад улс энх тайвныг хүсч байгаа хэдий ч “үүсээд байгаа нөхцөл байдалд” Бээжингийн үзүүлэх нөлөө маш их хязгаарлагдмал болсныг хэлсэн байна. Мөн “Вашингтон, Пьёньяны хоорондын зөрчил оргилдоо хүрээд байгаа” бөгөөд “хил хязгаарыг давбал эргэж буцах аргагүй болно” гэж Хойд Солонгосын дэглэмд анхааруулжээ. Хэрвээ дайн гарахад хүрвэл ”талууд бүгд хор хохирол амсах ба тэдгээрээс Хойд Солонгос хамгийн ихээр хохирох нь тодорхой” гэж тус өгүүлэлд бичсэн байна. 2015 онд болсон цэргийн сургуулилалтын дүрс бичлэг: Эх сурвалж: Korea Times
https://ikon.mn/n/zsm
zsn
УИД-ийн өмнөх явган хүний гарц лед гэрлэн тэмдэгтэй болжээ
А.Төгөлдөр, iKon.mn
04/25/2017 16:33:00
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, УИД-ийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёрыг суурилуулжээ. Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь 6 цаг юм. Мөн -45С -аас +70С температурт ажиллах чадвартай төдийгүй ашиглалтын явцад ямар ч нэмэлт төлбөр гарахгүй зэрэг олон давуу талтай. Ийнхүү программ хангамж, удирдлагыг монгол инженерүүд хийсэн лед гэрэл бүхий замын тэмдгийг анх удаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ үйлдвэрлэж, суурилуулсан байна.
https://ikon.mn/n/zsn
zso
ЭМД-аар үйлчлэх Нийслэлийн рашаан сувиллууд
А.Үлэмж, iKon.mn
04/26/2017 08:00:00
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ онд ЭМД-аар даатгуулагчдад сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх Нийслэлийн рашаан сувиллуудын нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргасныг хүргэж байна. Эх сурвалж: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар
https://ikon.mn/n/zso
zsp
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо
СУРТАЛЧИЛГАА
04/25/2017 16:53:00
ХААН Банкнаас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй Ж.Питер Морроу агсны нэрэмжит банкны олимпиадын шилдгүүд тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа. Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй ахлах болон төгсөх курсын оюутнуудын дунд тус олимпиадыг 04-р сарын 22-25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдийг тодрууллаа. Олимпиад актив пассивын удирдлагаар болон банк санхүүгийн ерөнхий мэдлэг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр явагддаг. Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн 12 их дээд сургуулийн 20 багийн 100 гаруй шилдэг оюутан ганцаарчилсан болон багийн төрөлд оюун ухаанаа сорьж өрсөлдсөнөөс Ганцаарчилсан төрөлд: тэргүүн байрт СЭЗИС-ийн оюутан 4-р дамжааны оюутан Б.Ган-Эрдэнэ, дэд байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг, гуравдугаар байрт СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Баярмагнай, дөрөвдүгээр байрт СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Мөнхзул, 5-р байрт МУИС-ийн 4-р дамжааны оюутан Э.Алунгуа нар тус тус шалгарч батламж, мөнгөн шагнал болон ХААН Банкинд ажиллах урилгаа гардан авлаа. Тус олимпиадын дэд байрт шалгарсан СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг Ж.Питер Морроу захирлын нэрэмжит олимпиадын анхны ялагч бологч өргөмжлөл, сургалтын төлбөрийн 500,000 төгрөгийг тэтгэлгийн эзнээр тодорлоо. Багийн төрөлд МУИС-ийн Beyond баг дэд байр шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөгийн эзэд болсон бол СЭЗДС-ийн IFERAS баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 1,5 сая төгрөгийн эзэд боллоо. Харин Ж.Питер Морроу захирлын нэрэмжит шагналыг МУИС-ийн 3-р дамжааны оюутан О.Нандинцэцэг гардан авч, нэрэмжит олимпиадын анхны ялагчаар тодорлоо. Энэ жил Дархан дээд сургууль болон МУИС-ын Орхон сургуулиуд оролцсон нь олимпиадын оролцогчдын цар хүрээг харуулж байна. ХААН Банкны анхны Гүйцэтгэх захирал Ж.Питер Морроу агсны нэрэмжит олимпиадын эхний 5 байрын ялагчдад ХААН Банкинд ажиллах урилга өгдөг уламжлал нь оюутнуудад хамгийн том шагнал болдог гэдгийг олимпиадад оролцогчид болон их, дээд сургуулийн багш нар онцоллоо.
https://ikon.mn/n/zsp
zsq
Америкийн шумбагч хөлөг Өмнөд Солонгосын Бусан боомтод ирлээ
Р.Төмөр, ikon.mn
04/25/2017 17:10:00
АНУ-ын байлдааны шумбагч хөлөг өнөөдөр Өмнөд Солонгосын Бусан боомтод ирж байрласан байна. USS Michigan нэртэй цөмийн шумбагч хөлөг Хойд Солонгост дарамт үзүүлэхээр ирж байгаа Америкийн цэрэг, зэвсгийн хүчний нэг хэсэг болж байгаа гэнэ. Ардын Армийн 85 жилийн ойн өдрөө Ким Жон Ун их бууны сургуулилалт хийж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн бол Өмнөд Солонгосын тэнгисийн хүчин Солонгосын хойгийн баруун тэнгист АНУ-ын сөнөөгч хөлөгтэй хамтарсан бэлтгэлд гарчээ. Удахгүй тэдэнтэй АНУ-ын USS Carl Vinson тэргүүтэй цохилтын бүлэглэл нэгдэх юм. Өнөөдөр бас Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан Хятадын элч төлөөлөгч У Давэй Японд айлчилж, тус улсын гадаад хэргийн яамныхантай уулзаж байгааг Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшиде Суга мэдээлсэн байна. У Давэй маргааш Японы цөмийн асуудал хариуцсан албаныхантай уулзахаар төлөвлөжээ. Солонгосын хойгийн усанд АНУ-ын төвлөрүүлж байгаа зэвсгийн хүч: Эх сурвалж: Telegraph
https://ikon.mn/n/zsq
zsr
Худалдааны санхүүжилтийн акулууд чууллаа
СУРТАЛЧИЛГАА
04/25/2017 17:08:00
Дэлхийд худалдааны санхүүжилтээр хамгийн томд тооцогдох Азийн худалдаа, бэлтгэн нийлүүлэлтийн санхүүжилтийн форум (Asian Trade and Supply Chain Forum)-д салбартаа тэргүүлэгч олон улсын банк, санхүү, даатгал, бизнесийн 120 байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Энэхүү форумд Монгол улсын гадаад худалдааны санхүүжилтийн 30 орчим хувийг бүрдүүлдэг Голомт банк оролцож, Trafigura, ABB зэрэг бэлтгэн нийлүүлэгчид болон Wells Fargo Bank, JP Morgan Chase Bank, Unicredit Bank, Santander’s Bank зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагуудад үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг шинэ шатанд гаргах боломжуудыг эрэлхийлсэн байна. Мөн форумын үеэр худалдааны санхүүжилтийн хэрэгслүүд, факторинг, хууль эрх зүй, технологийн шийдлүүдийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн тухай GTR /Global Trade Review/ онцлов. Олон улсын валютын сан (IMF)-гийн судалгаагаар, дэлхийн нийт экспортыг ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлт 2020 он хүртэл тогтмол өсөх тухай таамаглал нь Гадаад худалдааны санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн дохио юм.
https://ikon.mn/n/zsr
zss
29 дүгээр сургуулийн багш Г.Оюун: Асуудлыг хурдан шийдэж өгөөч
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
04/25/2017 17:30:00
Гэрэл зургийг MPA.mn Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29 дүгээр сургуулийн багш нар, сургалтын чанарын талаар сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхэн хөндөж байна. Сургуулийн сурагчид анх хичээл хаяж эсэргүүцлээ илэрхийлснээр энэ асуудал олны анхааралд орсон. Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотой Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст 29 дүгээр сургуулийн багш нар өргөдөл бичиж, хэргийн үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсжээ. Холбогдох цагдаагийн хэлтсийн гадна өнөөдөр 15 цаг 30 минутад 29 дүгээр сургуулийн багш Г.Оюун, өмгөөлөгч Г.Батбаяр нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэв. Бид тэдний байр суурийг сонслоо. Г.Батбаяр: Нэг хүний гэм бурууг бусдад нялзаан хэрэглэж болохгүй Гэрэл зургийг MPA.mn Өмгөөлөгч Г.Батбаяр энэ талаар “29 дүгээр сургуулийн багш нарын төлөөлөл энд явж байгаа юм. Үндсэн хуулийн 16.12-т заагдсан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй, түүнийг төрийн байгууллага шийдвэрлэх үүрэгтэй гэсэн эрх үүргийн хүрээнд бид явж байна. Ер нь өмнө бид дөрөвдүгээр сарын 7-8-ны үеэр гомдлоо гаргасан. Үнэхээр хүүхдийг хүчирхийлдэг гэмт хэрэгтэн байгаа бол олоод тогтоогоод өгөөч. Хохирогчийг нь олоод өгөөч. Хэрвээ тийм этгээд байхгүй бол бид хэвийн ажиллаж амьдрах эрхээ эдэлмээр байна. Үр хүүхэддээ анхаарлаа хандуулмаар байна. Хүүхдүүдийг хүчинддэг, зоддог, багш нар ажлын байран дээр бэлгийн харилцаанд замбараагүй ордог гэсэн ийм доромжилсон, гүтгэсэн юмыг эзэн холбогдогчгүй тараагаад байна. Ард иргэдийг төөрөгдүүлээд байна гэсэн гомдол гаргасан. Энэ гомдлын хүрээнд Сүхбаатар дүүргийн I хэлтсээс арваад хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах хэсэг гарсан. Энэ ажлын хэсгийн ахлагчид хэргийг хурдан шийдвэрлээд өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Үүний дагуу тухайн ажлын хэсгийнхэн 29 дүгээр сургууль дээр ажиллаж байгаа. Энэ хооронд зарим нэг этгээдүүд тэр сургууль дээр дураараа орж гараад, ярьж чадахгүй, үг сонсож чадахгүй, хэл ярианы хөгжил муутай хүүхдүүдийн яриаг хэн нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр орчуулуулаад тараагаад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь өөрөө бусдын нэр төр, алдар хүндийг зөрчөөд байна. Үнэхээр хохирогч нь, гэмт этгээд нь олдохгүй байна. Цагдаагийн байгууллага нь олж чадахгүй байхад яагаад зарим этгээдүүд олчихоод нуугаад байгаа юм бэ. Бид өргөдөл гомдлынхоо хариуг авах эрхтэй” гэв. -Өчигдрийн нэвтрүүлэг дээр ажлын байран дээр сексддэг гэж гараагүй. Бас охидыг хүчинддэг гэж хэлээгүй. Бэлгийн дарамт учруулдаг гэж гарсан. Та сая харин хүчинддэг, сексддэг гээд хэлчихлээ? -Дөрөвдүгээр сарын 1-нд Medee.mn сайтад гарсан мэдээллийн ул мөрөөр уламжлагдаад явж байгаа зүйл. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.4 хэсэгт зааснаар эрсдэлт нөхцөлд буюу хүчирхийлэлд байгаа хүүхдийн дуу, дүрс бичвэрийг олон нийтэд тараахыг хориглоно. Мөн энэ тухай мэдээллийг авсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй болохоос биш олон нийтэд тарааж болохгүй. Энэ мэтчилэнгээр хуулийн зохицуулалт байхад энэ хүүхдүүдийг хүчиндүүлдэг, багш нарыг хүчиндэгч мэтээр тараагаад байгаа нь буруу байна. -Төгсөгчдийн хувьд нэр нүүрээ ил гаргаад мэдээлэл өгсөн. Энэ талаар та юу хэлэх вэ? -Тэр төгсөгчдийн хувьд хэн гэдэг багшид зодуулдаг байсан юм, тухайн үедээ өргөдөл гомдол гаргаж байсан уу, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5-10 жилээр хязгаарладаг учраас гомдлоо гаргаач гэж хандсан. Тухайн төгсөгч 29 дүгээр сургуулийг төгсөөд, тус сургуулийн туслалцаа дэмжлэгээр дээд сургуульд орсон хүн. Яагаад буцаад сургууль руугаа дайрсан юм бол. Гэхдээ тухайн хүнд гомдол гаргах эрх нь байгаа учраас гомдлоо шалгуулаад явах эрхтэй. Үндсэн хуулийн 16.14-т гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэж бий. Энэ зарчмын хүрээнд байгаач ээ. Нэг хүний гэм бурууг бусдад нялзаан хэрэглэж болохгүй. Үнэхээр тэнд нэг гаж гэмт хэрэгтэн нуугдаад яваад байгаа бол түүнийг олох хэрэгтэй. Түүнээс биш 75 багш нь 340 хүүхдээ хүчинддэг гээд яваад байж болохгүй. -Тийм мэдээлэл гараагүй шүү дээ? -Ер нь бол тийм мэдээлэл гараад байгаа. Эзэн холбогдогч нь тодорхойгүй учраас энэ сургуульд ажиллаж амьдрах, сурч боловсрох эрх нь алдагдаад байгаа. -Хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн сурагчдын хувьд та ямар бодолтой байгаа вэ? -Хэвлэлийнхэнд яриа өгсөн сурагч олдохгүй байгаа. Дуу, дүрс байхгүй. Хэрэв тийм хүүхэд байгаа бол гэрч, хохирогчийг хамгаалах төвд хандаад, хүчирхийлэлд байгаа хүүхдийг хурдхан тийш нь аваачих хэрэгтэй. Гэтэл ийм хүүхэд байгаа юм байна гээд нүүрийг нь далдалж байгаад гаргаад байгаа. -Эх сурвалж өөрөө нэр, нүүрээ нууцлахыг хүсвэл нууцлах нь хэвлэлийнхний үүрэг шүү дээ? -Би маш олон хэвлэлийнхнийг өмгөөлж шүүх хуралд орж байсан. Яг үнэндээ эх сурвалжаа нууцлах болон хэн нэгэнд мэдэгдэхгүй байх үүрэг хуулиараа зохицуулагдаагүй байдаг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гээд дөрөвхөн зүйл заалттай жижигхэн хууль байгаа. -Мэргэжлийнхээ ёс зүйгээр хэвлэлийнхэн эх сурвалжаа нууцалдаг? -Зан заншил, ёс суртахууны хүрээнд хуулийг ижил төсөөтэй хэрэглэж байна гэж тайлбарлаж болно. Гэхдээ хуулийн өмнө та бусад хүмүүсээс нууцлах эрхтэй болохоос биш шүүх цагдаагаас нууцлах эрх байхгүй. 29 дүгээр сургуулийн багш Г.Оюун: Гэмт хэрэгтэн байдаг бол олж тогтоогоод, асуудлыг хурдан шийдэж өгөөч Гэрэл зургийг MPA.mn Тус сургуулийн технологийн багш Г.Оюун энэ талаар "Хэвлэл мэдээллээр бидний нэр хүндэд халгаатай мэдээлэл цацаад байна. Үүнийг хурдан шийдэж өгөөч гэж бид шүүх, цагдаагийн байгууллагад хандаж байгаа. Хэрэв гэмт хэрэгтэн байдаг бол олж тогтоогоод, бүх сургууль, боловсролын байгууллагыг гутаан доромжлоод байгаа юмнаас гаргаж өгөөч гэж гуйх гэж л явж байна" гэсэн юм. Бид түүнээс зарим асуултын хариуг авлаа. -Багш нар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг оюуны бэрхшээлтэй юм шиг ханддаг гэж нэвтрүүлгээр гарсан. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ? -Тийм юм байхгүй. Манайд сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй, оюуны давхар хомсдолтой хүүхдүүд байгаа. Бүгд тийм биш. Цөөхөн тоотой байгаа. Тэд арай өөр шүү дээ. Үүнийг гэхдээ бид ялгаварладаггүй. -Танай сургуульд бэлгийн дарамтыг бэлэг гэж заадаг уу? -Тийм юм би мэдэхгүй. -10 жил сурчихаад бичиг үсэг тайлагдаагүй хүүхдүүд байна гээд байх юм? -Та нар очоод шалгаад үз. 12 дугаар ангийн хүүхдүүд ЭЕШ өгөөд дээд сургуульд элсэж байна. -Телевизийн нэвтрүүлэг гарахаас өмнө танай сургуулийн багш нар гар үсэг зураад нэвтрүүлгийг зогсооно уу гэдэг шаардлага телевизэд ирүүлсэн байсан. Үнэхээр асуудал байхгүй бол яагаад ийм бичиг өгсөн юм бэ? -Асуудал байгаа үгүйг нь хурдан шийдэж өгөөч. Шийдэхээс нь өмнө битгий үймүүлээд бай. Хөдөө гадаа байгаа манай сургуулийн сурагчдын эцэг эхчүүд юу гэж ойлгох вэ. Энэ сургуулийн үйл ажиллагаа жирийн явагдахад хэцүү болчихоод байна. -Та сургалтын чанар дээр юу гэж хэлэх вэ? -Сургалтын чанарыг шалгадаг газар нь шалгаад, тогтоогоод явдаг. Би өөрөө технологийн багш хүн. Багшийнхаа хувьд хэлэхэд миний сурагчид ЕБС-ийн ямар ч хүүхдээс илүү чадвар эзэмшээд явж байгаа гэдгийг хэлье. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Миний хүүхдүүд сайн юм хийж чаддаг л болж гардаг. Бусад хичээлийн сургалтын үр дүн ямар байгааг шалгадаг тогтоодог газар бий. -Танай сургуульд хэдэн эрэгтэй багш байдаг вэ? -Арваад багш бий. -Танай сургуулийг төгсөгчдөөс 1-2 хүүхэд л дээд сургуульд ордог гэсэн байсан. Яагаад ийм бага байгаа вэ? -Манай сургуулийг жилдээ 7-8 хүүхэдтэй хоёр юм уу нэг анги төгсдөг. Ерөнхий боловсролын аль нэг сургуулийн 1,000 гаруй хүүхэд төгсөхөд хэд нь дээд сургуульд ордог гэдгийг бодоод үз. Цөөхөн хүүхэд төгсөж байгаа учраас цөөхөн хүүхэд их сургуульд орж байна. Хоёрдугаарт тэдний ЭЕШ өгөх арга зам нь өөр. Манай хүүхдүүд ур чадвараараа СУИС-ийн сийлбэр, гар урлал, зургийн ангиудад ордог. Мөн МУБИС-ийн технологийн ангийг төгссөн хоёр, гурван хүүхэд бий. Сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа дараа тэд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс рүү холбогдох мөрдөн байцаагчтай уулзахаар оров. ФОТО: Гэрэл зургийг MPA.mn Гэрэл зургийг MPA.mn Гэрэл зургийг MPA.mn Гэрэл зургийг MPA.mn
https://ikon.mn/n/zss
zst
"Манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч халдварын эрсдэл бий"
С.Бадрал, iKon.mn
04/25/2017 17:26:00
2007 оноос хойш Дэлхий нийтээрээ жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг “Сайн сайхны төлөө, хумхаа өвчнийг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдэгээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин. Өнөөдрийн байдлаар манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч халдварын эрсдэл бий. Тухайлбал: Манай орны зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар судлаачид тэмдэглэсэн байдаг. Мөн сүүлийн жилүүдэд манай оронд хумхаагийн хүний өвчлөл тасралтгүй бүртгэгдэж, 2009-2016 онд хүний өвчлөлийн 11 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн ба эдгээр нь бүгд хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос, Африкийн Конго, Мали, Серралион, Гана, Судан зэрэг улсад зорчих, аялах, ажиллах явцдаа хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулан халдвар авч өвчлөн эмчлүүлсэн байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр дэлхийн 90 гаруй улс оронд хумхаа өвчнийг дамжуулагч шумуул тархаж, дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байгаа бөгөөд 2016 онд 212 сая хүн өвчилж, 429,000 нас баралт бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Дэлхийн дулаарал, даяаршил, аялал жуулчлал хөгжиж байгаа нь манай оронд хумхаагийн голомт үүсэх эрсдэл нэмэгдүүлж,хумхаа өвчнөөс сэргийлэх тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлага гарч байна. ЗӨВЛӨМЖ Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
https://ikon.mn/n/zst
zsu
Гайхамшиг байдгийг батлах ТАВАН БАРИМТ
СУРТАЛЧИЛГАА
04/26/2017 09:00:00
Амьдрал гэдэг гайхамшиг ирэхийг хүлээж байх зуур болж өнгөрдөг богинохон зүйл. Гэтэл гайхамшиг заримдаа маш энгийн зүйлд ч оршиж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Заримдаа бид өөрт юу байхгүйгээ үргэлж боддог атлаа юу байгаагаа ховорхон бодож, ухаардаг юм шиг санагддаг. Харин та өөртөө юу байгааг анзаарч, таныг ямар сайхан хүмүүс хүрээлж байгааг мэдэрч чадвал амьдрал гайхамшигтай байхын тулд заавал төгс төгөлдөр байх албагүй гэдгийг ойлгох болно. Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл гайхамшиг гэдэг бол аз жаргал, сэтгэл ханамж юм. Энэ бол таныг тойрон хүрээлж байдаг, энгийн зүйлд ч оршиж байдаг, таныг инээмсэглүүлж, баярлуулж, сэтгэл ханамжтай байлгаж чаддаг тэдгээр зүйл юм. Тиймээс амьдралын хором мөч бүрийг эерэгээр харж, өөрт байгаа зүйлсдээ сэтгэл ханамжтай байснаар та амьдралдаа өдөр бүр гайхамшгийг бүтээж чадна гэсэн үг. 1. Танд юу сэтгэл ханамж өгдөг вэ? Амьд байгалийн тоглох ер бусын найрал хөгжим, та сонс доо. Гадаа аль хэдийнээ хавар ирчихжээ. Та үүнийг харж, сонсож байна. Энэ бол гайхамшигтай. 2. Таныг юу жаргалтай болгодог вэ? Өөрөө л хүсвэл бид өдөр бүрийг тэмдэглэлт өдөр шиг жаргалтай өнгөрөөх боломжтой. Шинэ он, шинэ сар, шинэ долоо хоног, шинэ өдөр, шинэ өглөө бүхэн бидэнд цоо шинэ бэлэг. Энэ бол гайхамшигтай. Гагцхүү энэ бэлгийг хэрхэн тосож авах нь танаас л хамаарна. Хэрэв та уурлаж бухимдахдаа энэ богинохон амьдралынхаа цагаас үрж байгаагаа мэдэрч чадвал, амьдрал танд санал болгож байгаа олон гэнэтийн бэлэг, баяр хөөр, аз жаргалыг хажуугаараа өнгөрөөж байгаагаа ойлгох болно. 3. Таныг юу инээмсэглүүлдэг вэ? Тархи ганцхан үйлдэлд хууртдаг юм гэнэ лээ. Амны хайрцгаа, уруулаа инээмсэглэж байгаа байрлалд оруулахад л аз жаргалын даавар ялгарч эхэлдэг байна. Тиймээс инээмээргүй байсан ч уруулаа инээмсэглэж байгаа мэт болгоход л тархи таныг аз жаргалтай байна гэж боддог аж. Тиймээс зүгээр л инээмсэглэ, өөрийгөө аз жаргалаар бялхаа. Энэ мэдрэмж чинь л гайхамшигтай юм шүү дээ. Энгийн нэг инээмсэглэл хүртэл хүнд цоо шинээр амьдрах итгэл найдварыг өгдгийг үргэлж сана. 4. Таныг юу баярлуулдаг вэ? Хэн нэгнээс сонсох урмын үг, хэн нэгний хийсэн эерэг үйлдэл, халамж хайр, чамайг хайрладаг хэн нэгэн гээд таныг юу баярлуулдаг вэ. Энэ бүхэн өөрөө гайхамшигтай. 5. Таныг юу урамшуулдаг вэ? Амьдрал бидэнд аз жаргалыг алгуурхнаар өгч дайлдаг. Тэр аз жаргал нь санаа нийлсэн найз нөхөд, гэр бүл, танд байгаа бүх зүйл. Эргэн дурсах сургамжтай, санан баясах мөчүүдтэй, гунигтай бас хөгжөөнтэй үеүд... Энэ бүхэн өөрөө гайхамшигтай.
https://ikon.mn/n/zsu
zsv
ҮЙЛ ЯВДАЛ: Валют арилжааны цахим талбарын нээлт болно
Г.Мөрөн, iKon.mn
04/26/2017 08:49:00
Гэрэл зургийг MPA.mn Мэдээлэл, технологийн үндэсний паркад 09:30 цагт Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Оюуны өмчийн газрын хамтран боловсруулсан журмын дагуу зохион байгуулсан “Инновацийн шийдэл–бидний амьдралд” уралдааны шилдгийг тодруулах ёслол болно., Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 10:00 цагт НЗД С.Батболд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Туушин зочид буудалд 10:00 цагт Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа болно. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт Нийслэлийн ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд 11:00 цагт “Монголын хүүхдийн ордон”-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Тусгаар тогтнолын ордны 6 давхарын хурлын танхимд 12:00 цагт Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар, Иргэдийн хурлын дарга Б.Гансүх нар Сүхбаатар аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийнэ. МҮЭХ-ны төв байранд 12:00 цагт "MҮЭХ-с жагсаал цуглаан хийх шуурхай шийдвэр гаргаж байгаа талаар мэдээлэл хийнэ. Спортын төв ордонд 12:00 цагт ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит боксын олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Hunnu Mall-д 12:30 цагт Шинэ бүтээл - Хүмүүс 6 Баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. ЦССҮТ-ийн шинэ байранд /УХТЭ-ийн хашаанд зүүн хойд талд 4 давхар барилга/ 14:00-16:00 цагт ЦССҮТ-өөс Шинэ өнгө-Шинэ технологи нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгт УБ хотын улсын болон хувийн бүх эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтэнгүүдийг хамруулна.
https://ikon.mn/n/zsv
zsw
Монгол улс Оросоос зэвсгийн тусламж хүсжээ
Р.Төмөр, ikon.mn
04/25/2017 20:02:00
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол улсын засгийн газар ОХУ-аас албан ёсоор зэр зэвсгийн тусламж хүссэн тухай ТАСС агентлаг өнөөдөр мэдээлжээ. Монгол улсын Батлан Хамгаалахын сайд Б. Бат-Эрдэнэ, ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахдаа энэ асуудлыг тавьсан байна. Б. Бат-Эрдэнэ сайд Монголын засгийн газар батлан хамгаалах бодлогоо шинэчилж байгаатай холбогдуулан Оросын талаас зэвсэгт хүчнээ шинэчлэх, зэр зэвсгийг сайжруулахад туслахыг хүссэн гэжээ. Ялангуяа агаарын хүчний техникийг шинэчлэх хэрэгтэй байгааг онцолсон байна. Монгол улсын зэвсэгт хүчин Зөвлөлтийн үеийн хуучин зэр зэвсгээр тоноглогдсон байдаг. Танкийн зэвсэглэл нь голдуу T-55 загварынх бол цөөн T-72 танк байгаа юм. Мөн БМП-1, БРДМ-2, БТР-60 загварын хуягт машинууд голлодог. Харьцангуй шинэ загварууд нь 2011-2012 оны үед ОХУ-аас өгсөн T-72 танк, БТР-70М хуягт машинууд байдаг ажээ. Агаарын хүчний хувьд хэд хэдэн Ми-24, Ми-8/17 нисдэг тэрэг, гурван Ан-26 загварын тээврийн онгоцтой. Сүүлийн үеийн техник гэвэл 2016 оны зургаадугаар сард ОХУ-аас өгсөн дөрвөн Су-27 нисэх онгоцтой юм. Москвад болж байгаа олон улсын аюулгүй байдлын VI конференцийн үеэр дээрх уулзалт болсон байна. Уулзалтын үеэр Сергей Шойгу Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага дахь Монгол улсын статусыг ахиулах хүсэлтэй байгаагаа Монголын талд илэрхийлжээ. Эх сурвалж: Lenta.Ru
https://ikon.mn/n/zsw
zsx
Үзэл суртал үнэнийг тогтоодоггүй
А.Алиман
04/26/2017 08:11:00
- Ярьж байсан том төслүүд нь ямар ч ахицгүй байхад төсөв, мөнгө нь аль хэдийнэ урсаад гараад явчихсан гэх үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч түүний зөв, буруу тогтоогдож амжсангүй. Ийм сиймхийг сүйхээчлээд сонгуульд нэр дэвшихээр шамдаж яваа Х.Баттулгын талаар хууль, шүүхийнхэн үгээ хэлэх, үнэнийг зарлах цаг болсон юм биш үү?! - Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр дотооддоо өрсөлдөж буй нөхдүүдийн нэр улс олонд ил болсноос хойш тэдний зарим нь хамаг л ноотой, ноцтой бүхнээ дэлгүүлж эхэллээ. Сонгууль болох яагаа ч үгүй байхад сөрөг сурталчилгаа нь хэдийнээ эхэлчихсэн яваа тэд цаашид юунд найдаж буйг тааварлах аргагүй. Цагаа тулахаар сонгогчид өнгө, мөнгөнд дулдуйдсан хий хоосон нэр сүрийг биш мөн чанарыг нь харж дэнсэлж байгаад улстөрчдийг шигшиж чаддаг. Тэр тусмаа бүх нийтээрээ ганцхан хүнийг гаргаж ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд энэ дүрэм илэрхий шууд үйлчилдэг. Энэ зарчмыг зориуд сануулж хэлмээр нэг бус хүний нэр дуулдаж байсан нь өдгөө баталгаажиж, сураг төдий зүйл биш болжээ. Олон нийтийн үнэлэмжээр бол дор хаяж ёс зүйн хувьд хариуцлага хүлээх учиртай баймаар эрхмүүд одоо бүүр сонгуульд нэр дэвших эрх авахаар ил тод өрсөлдөж буйд гайхаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Х.Баттулгын Төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой ихээхэн хэмжээний мөнгө, төгрөгийн асуудал хуулийн байгууллагаар шийдэгдээгүй байгаа ч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байна. Монгол Улс уул уурхайн түүхий эдээ гаргаж зардаг ганц зах зээл болох Хятад улстай төмөр замаар холбогдох нь тусгаар тогтнолтой холбогдох том асуудал хэмээн тэрбээр үзэж, үүнийгээ нотлох өдий төдий үндэслэл тоочиж байсан нь үнэнтэй, худалтай л байсан байх. Өөрийнхөө зөвийг нотлохын тулд үндэсний хэмжээнд үзэл суртал явуулж, үнэндээ бол санасандаа хүрч чадсан. Харин үүнийхээ зэрэгцээ “өөр нэг” төмөр зам байгуулах бодлого, шийдвэрийг Засгийн газрын гишүүний хувиар гаргаж, энэ хүрээндээ ихээхэн хэмжээний мөнгийг янз бүрийн эх үүсвэрээр босгож байсан. Эцэст нь түүний туслахууд, ойр тойрныхны хүмүүсийнх нь дансанд “мөнгө боссон”-оос биш Монголд төмөр зам босоогүй. Түүхий эдээ түүхийгээр нь гаргах биш дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулах нь зөв гэсэн түүний үзэл санаа сүр хүчтэй суртал ухуулгынх нь нөлөөгөөр ч юм уу, эсвэл үнэхээр зүйтэй учраас ч юм уу бас л дэмжлэг авсан. Энэхүү дэмжлэг юутай ч Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барьж босгож дөнгөсөнгүй, харин түүний багийнхны санхүүг босгож чадсан. Санхүүгийн асуудалд ороогдсон түүний багийнхнаас Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар гадагшаа зугтааж амжсан бол “хөл тушаатай”, хүүхэд шуухадтай эмэгтэй туслахууд нь баригдаж хоригдож байв. Энэхүү маргаан дунд төмөр замын 740 сая ам.доллар, эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөг гэх мэт том тоо яригддаг ч чухам яасныг нь хууль, шүүхийнхэн өнөөг хүртэл эцэслэн тогтоогоогүй байна. Ямартай ч ярьж байсан том төслүүд нь ямар ч ахицгүй байхад төсөв, мөнгө нь аль хэдийнээ урсаад гараад явчихсан гэх эл үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч түүний зөв, буруу тогтоогдож амжсангүй. Ийм сиймхийг сүйхээчлээд сонгуульд нэр дэвшихээр шамдаж яваа Х.Баттулгын талаар хууль, шүүхийнхэн үгээ хэлэх, үнэнийг зарлах цаг болсон юм биш үү?! Бид сонголтоо хиймээр байна. Та бүхэн тусална уу? Хууль эрх тэгш үйлчилдэг байхыг шаарддаг өнөөх олон нийт буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг ийм нэг “саарал” этгээдийг “бурхан шиг” шүтдэгийг хууль, шүүхийнхэн мэддэг л байх. Тэр хүчтэй удирдагчийн дүр төрхийг бүтээдэг үзэл суртлын том багтай. Үзэл суртал биш хууль, шүүх үнэнийг тогтоодог журамт нийгмийг бид шаардах эрхтэй билээ.
https://ikon.mn/n/zsx
zsy
Өмнөд Солонгост THAAD системийг суурилуулах ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа
Р.Төмөр, ikon.mn
04/26/2017 08:17:00
Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор Өмнөд Солонгост суурилуулах гэж байгаа АНУ-ын THAAD (Terminal High Altitude Area Defense) системийн хэсгүүдийг тээвэрлэн хүргэх ажиллагаа өнгөрсөн шөнө явагджээ. Системийг байрлуулах Хойд Гёнсан мужийн Сёнжу дүүргийн иргэд энэ ажиллагааг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Төрөлх газар нутагт нь аюултай зэвсэг байрлуулахыг хэдэн сарын турш эсэргүүцсэн иргэд зургаан ачааны машинд тээвэрлэж ирсэн эд ангиудыг нэвтрүүлэхгүйн төлөө тэмцжээ. Суурилуулах газрын ойролцоо амьдардаг нийт 8,000 орчим иргэний 200 нь эсэргүүцлийн ажиллагаанд оролцсоныг цагдаагийн нэмэлт хүчээр зохицуулахад хүрсэн байна. Иргэд THAAD системийг нутаг дэвсгэрт нь байрлуулснаар өөрсдийгөө Хойд Солонгосын довтолгооны гол бай болохоос гадна хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сард THAAD системийг Өмнөд Солонгост суурилуулахаар Вашингтон, Сөүл хоёр тохиролцсон. Энэ асуудал зөвхөн Өмнөд Солонгосын иргэдийг талцуулаад зогсохгүй хөрш Хятад улсын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. THAAD системийн радарын тойрогт Хятадын зүүн хойд хэсэг багтаж байгаа нь тус улсын үндэсний аюулгүй байдалд хор хүргэнэ гэж Бээжин үзэж байгаа ажээ. Үүнээс улбаатайгаар Хятад-Өмнөд Солонгосын харилцаа ч бүх чиглэлд муудаад байгаа юм. Пуужингаас хамгаалах системийг энэ оны сүүлээр бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/zsy
zsz
“100 айл”-ын барилгын төвийг хэзээ татан буулгах вэ?
С.Уул
04/26/2017 08:23:00
Гэрэл зургийг mpa.mn -Өнгөрсөн 2013 онд гарсан захуудыг нүүлгэх захиргааны шийдвэр хаана, хэн гэдэг дарга дээр очоод гацчихав аа- Өнгөрсөн 2012 оноос 100 айл орчмыг орчин үеийн хороолол болгоно гэж ярьж эхэлсэн ч үүнээс зөвхөн долоодугаар хорооллыг л орон сууцжуулжээ. Тэгвэл үлдсэн хэсгийг нь хэзээ орон сууцжуулах вэ гэж тэр хавийн оршин суугчид чих тавин хүлээж сууна. Өмнөх хотын удирдлагууд 100 айлын гэр хороолол болон тус газарт байрлалтай барилгын төвүүдийг газрын хөрснөөс арчиж, орчин үеийн барилга байгууламж барина хэмээн том том амлаж байсан нь ийнхүү тоос болон замхарчээ. Тэгвэл одоогийн хотын удирдлагуудаас 100 айл орчмын барилгын төвүүдийг хэзээ нүүлгэж, иргэдээ ая тухтай орон сууцад оруулах вэ гэж асуумаар байна. Мэдээж тус газарт амьдардаг олон мянган оршин суугч үр хүүхдээ өвчин зовлонгүй өсгөхийн тулд гэр хорооллоос салж, орон сууцад орохыг мөрөөдөж байгаа нь ойлгомжтой. Гэтэл төр засаг хүчгүйгээ харуулж буй мэт иргэдийн үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрын асуудал хэдэн тэрбумаар яригдах учраас нүүлгэх шийдвэрийг гаргаж чадахгүй байна хэмээн мэдэгдэж байгаа нь хачирхалтай. Уг нь тэнд цөөхөн хэдэн тооны хөрөнгөтөн бусдад лангуугаа түрээслүүлж, сул мөнгө олж байгаа нь бодит үнэн. Гэтэл барилга байшин барьж, засаж, буулгаж, нурааж байгаа хэн бүхэн хотын төвд орших энэхүү давчуу нарийхан гудамжийг л зорьсоор олон жилийн нүүр үзлээ. Барилгын материал худалдаалж, олон хүний амь амьжиргаагаа залгуулдаг энэхүү зах нь замын хөдөлгөөний түгжрэлтэй гол хэсгүүдийн нэг. Тэнд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр павильонууд машины зогсоол багатайгаас нарийхан хоёр эгнээтэй замын нэг нь машины зогсоол болчихоор түгжрэл үүсэхээс ч аргагүй. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд нэгдүгээр эгнээг чөлөөлөхийн тулд ачилтын арга хэмжээ авч байсан ч нэгэнт зогсоолгүй болсон ийм орчинд байнга ачих нь оновчтой шийдэл биш болж хувирсан. 100 айлын барилгын төв даваа гарагт амардаг. Энэ өдөр уг замын ачаалал хэд дахин багасч, ямар ч саадгүй зорчдог байна. Мөн тус газарт байрлалтай төрийн байгууллагууд барилгын захтай хаяа нийлүүлэн оршдог нь асуудлыг улам ч хүндрүүлдэг аж. Тиймээс энэхүү захыг нүүлгэх шаардлага эн тэргүүнд тавигдаж буйг хэлээд буй хэрэг. Хамгийн гол нь иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа 100 айлын барилгын материалын ил задгай худалдааг хотоос яаралтай гаргаж, тус захтай ойролцоо амьдардаг олон мянган оршин суугчийн эрх ашгийг нэн түрүүнд бодолцох ёстой. Хэрвээ тус захыг нүүлгэлээ гэхэд худалдаачид хотын төвд байрлалтай барилгын төвүүдэд лангуу түрээслээд худалдаа наймаагаа эрхлээд явах нь ойлгомжтой. Бид энэ сэдвийн хүрээнд Хот дахин хөгжүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, архитектор н.Наранцэцэгтэй холбогдож, 100 айл орчим барилгын төв гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэзээ хамрагдах талаар асуухад “Одоогоор дахин хөгжүүлэх хэлтэс дээр 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгээд дахин төлөвлөлтөд хамруулна гэсэн зүйл алга. Хамгийн гол нь тус газрыг дахин төлөвлөлтөд хамруулъя гэхээр дандаа үл хөдлөх хөрөнгө болон капитал барилгатай хүмүүс байна. Тэгэхээр эдгээр хүмүүст нөхөн төлбөр өгч байж газар чөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа газар чөлөөлөлт хийнэ үү гэхээс шууд очоод дахин төлөвлөлтөд хамруулах боломжгүй. 100 айлын хүндрэлтэй тал гэвэл эдгээр хүмүүсийн эд хөрөнгийн асуудал байгаа юм.Тиймээс энэ асуудлыг Нийслэлийн удирдлагуудын түвшинд ярьж байж шийдэх байх” хэмээсэн юм. Тэгэхээр 100 айлын барилгын төв орчмоор энэ ондоо л лав ямар ч төлөвлөлт хийгдэхгүй нь бололтой. Уг нь бусдын өмч хөрөнгөнөөс илүү хүний эрүүл мэнд хамгаас чухал баймаар. Харамсалтай нь төр засаг хэдхэн хүний хөрөнгө мөнгийг хаацайлж, нөхөн төлбөрийн асуудлыг ярихаас цааргалсаар тэр орчмын олон хүний эрүүл мэнд чимээгүй хохирсоор байна. Тиймээс ямар нэгэн тохироо хийж, нэн түрүүнд тус газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах нь чухлаас чухал асуудал болчхоод байна. Бодит үнэн гэвэл тус зах дээр худалдаа эрхэлдэг хүмүүс өөрсдөө тухайн газартаа оршин суудаггүй. Тэд өвлийн улиралд утаа битгий хэл урин дулааны улиралд хөрсний бохирдол ямар байгааг ч мэддэггүй. Тиймээс л тус хавийн оршин суугчид зуны ид халуунд өмхий самхай, тоос шороо, замын түгжрэл гээд түмэн бэрхшээлийн дунд амьдарч байгаа учраас 100 айлын барилгын төвийг хэзээ нүүлгэж, орон сууцтай болох юм бэ хэмээн олон жил хөхөө шиг донгодсоор иржээ. Албаны хүмүүсийг шийдвэр гаргахаас урьтаж, жил ирэх тусам 100 айлын барилгын материалын төв хаяагаа тэлж, олон олон худалдааны төв ар араасаа сүндэрлэсээр л байна. Тиймээс одоо л тус захыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг төр засгаас гаргахгүй бол 100 айлын барилгын төв газрын хөрснөөс арчигдах нь бүү хэл дахин төлөвлөлт хийх боломжгүй болох нөхцөл байдал бий үүсчихээд байна. Эцэст нь хэлэхэд өнгөрсөн 2013 онд гарсан захуудыг нүүлгэх захиргааны шийдвэр хаана, хэн гэдэг дарга дээр очоод гацчихав аа. Аль эсвэл тус захыг нүүлгэх шийдвэр гараагүй байхад нь иргэдийн сэтгүүл зүйгээр ийнхүү тоглосон уу гэдэг асуулт гарч байна.
https://ikon.mn/n/zsz
zt
Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр
С.Болд-Эрдэнэ
11/05/2013 16:14:00
Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын нэгэн компани төрөөс 500 орчим сая доллар нэхэмжилж, шүүхэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлээд эхэлжээ. Тус компани уг хууль гарахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 10 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг хайгуулын ажилд зарцуулсан байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулсан ч ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч чадаагүй байгаа аж. Урт нэртэй хуульд хамрагдсан болохоор А лицензийг нь өгөх боломжгүй гэж. Тус компанид урт нэртэй хуульд хамрагдсан шүү гэж төрөөс албан ёсоор мэдэгдээгүйгээр барахгүй хайгуулын ажлын төлөвлөгөөг нь жил бүр баталж өгч байж. Дөрвөн жил ингэж явсаар компани багагүй хэмжээний ашигт малтмалын нөөц илрүүлж, Улсын эрдэс баялгийн санд түүнийгээ бүртгүүлжээ. Хэрэв Урт нэртэй хуульд өөрчлөлт орохгүй бол тус компани хайгуулын ажлын зардлаасаа гадна эрсдэл гарган олон жил ажилласны үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын нөөцөө үнэлүүлж, түүнийхээ нөхөн төлбөрийг авахыг зорьжээ. Яг үүнтэй адил шалтгаантай 100 орчим лиценз эзэмшигч хайгуулын компани бий. Бүгд л их, бага хэмжээгээр ашигт малтмалын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан, батлуулахаар бэлдэж байгаа. Батлуулсан нөөцөө өнөөгийн зах зээлийн ханшаар бодож, олборлох зардлаа хасаад цэвэр ашгаа төрөөс нэхэмжилнэ гэсэн бодолтой. 50 сая, 100 сая, бүр нэг тэрбум доллар нэхэмжлэх компани ч байж магад. Бүгд Урт нэртэй хуульд хамрагдсан. Гэхдээ төрөөс “урт нэртэй” хуулийн хамрах хилийн заагийг тогтоож өгөөгүйгээс болж хайгуулын ажлаа үргэлжлүүлсээр байсан компаниуд. Гэхдээ бусдаасаа ялгаатай нь дээрх компаниуд өнгөрсөн хугацаанд амжилттай ажилласан компаниуд. УИХ-ын Ээлжит бус чуулганаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан. Ээлжит бус чуулганаар хамгийн их маргаан, улс төржилт дагуулсан хуулийн төсөл нь Урт нэртийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болсон. Нэг талаасаа Монгол орны ус, ой модыг хамгаалсан уг хуулийн төслийг яаран өөрчлөх нь буруу гэсэн хандлага байсан бол нөгөө талаас үүнийг улс төржүүлэх хандлага давамгайлж байсан гэхэд болно. Уул уурхайн яам, БОНХЯ-наас Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөхөөр болсон үндэслэл нь юу байсан юм бэ? 2009 онд батлагдсан уг хуулийг буруу, хэрэггүй хууль болсон гэж үзэж байгаа хүн байхгүй. Хэрэгтэй, заавал мөрдүүлэх ёстой хууль гэдэгтэй улс төрийн намууд, Засгийн газар, компаниуд бүгд санал нийлсэн. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуултад өнгөрсөн дөрвөн жилийн турш хариулж чадахгүй явсаар өдий хүрсэн хэрэг. Байгаль орчноо, уул ус, ой модоо хамгаалах зайлшгүй шаардлагатай, УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой байдаг. Гэтэл үүнийг дагаад уг хууль гарахаас өмнө энд хайгуул, ашиглалт хийж болноо гээд төр өөрөө зөвшөөрчихсөн компаниудын эрх ашиг, нөхөн олговрыг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Эсрэгцэн оршиж байгаа энэ хоёр асуудлын балансыг барьж, эцсийн дүндээ Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гарцыг гаргаж ирсэн нь энэ юм. Асуудал ингэж ужиграх болсон шалтгаан нь Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 5 сарын хугацаанд хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, нөхөн олговрыг олгохоор заасан. Гэтэл хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох гэж 5 сар биш бүтэн хоёр жил болов. Нэг юм хил заагийг тогтоолоо гэтэл бөөн маргаан дагуулах нь тэр. Голгүй газар голтой байна, голтой газар голгүй байна гэсэн “мэдээг” сум, багийн дарга нар өгснөөс болж багагүй хэл ам дэгджээ. Аргаа ядаад БОНХЯ-аас энэ жил сансрын зургаар Урт нэртэй хуулийн үйлчлэх хил заагийг тогтоохоор болж. Ингэсэн нь илүү бодитой, үнэн мэдээлэлтэй байх болно. Хилийн заагийг тогтоогоогүй болохоор хэний хэчнээн лиценз хуулинд хамрагдаж, цуцлагдах вэ гэдгийг хэлж мэдэх хүн байсангүй. Ингээд л уг хууль хэрэгжилгүй өнөөг хүрсэн хэрэг. УИХ-ын зарим гишүүн Урт нэртийг маш сайн хэрэгжиж, компаниуд үйл ажиллагаагаа зогсоож байгаа хэмээн ярьсан. Илэрхий голын дэргэд, ой дунд лицензтэй, хайгуулын зардал гэж хэдхэн төгрөг зарцуулсан компаниуд эртхэн лицензээ буцаагаад өгчихсөн хэрэг. Доорх хүснэгтэд 2012 оны Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор Урт нэртэй хуулийн үйлчлэх хилийн заагт орсон тусгай зөвшөөрлүүдийн тоог үзүүлэв. Нийт 427 А, 909 Х тусгай зөвшөөрөл багтжээ. Үүнээс Урт нэртэй хууль батлагдсан 2009 оны долдугаар сарын 16-наас өмнө олгогдсон 789 Х, 346 А буюу нийт 1135 лиценз байгаа юм. Дээрх 789 Х лицензээс 100 орчим нь хайгуулын ажил нь дуусч, ашигт малтмалын нөөцөө батлуулчихсан. Харин хайгуулын ажилд тодорхой мөнгө зарцуулсан, ашигт малтмалын нөөц тогтоосон компаниудад нөхөн төлбөр өгөх ёстой. Гэтэл нөхөн төлбөр гэдэг нь төрийн дааж давах мөнгө биш бололтой. Дараагийн хүснэгтэд Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнийг харуулсан байгаа. Нийт 789 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 451,8 тэрбум төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 105 сая доллар, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт 35,2 сая доллар байгаа аж. Нийтдээ 647,3 тэрбум төгрөг. Энэ бол компаниудын гаргасан зардал бөгөөд заавал нөхөн олговроор буцааж өгөх ёстой мөнгөний дүн. 647,3 тэрбум төгрөг ирэх жилийн төсөвт бүрэн сууж чадах эсэх нь эргэлзээтэй. Эхний 9 сарын байдлаар энэ жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 500 хүрэхгүй тэрбум төгрөг байна. Гэтэл хайгуулын ажлын зардлын 647,3 тэрбум төгрөг дээр батлуулсан нөөцийнхөө нөхөн төлбөрийг авна гэсэн компаниудыг нэмбэл хэдэн их наяд төгрөгийн нөхөн олговрын асуудал босч магадгүй болоод байна. Энэ бол зөвхөн хайгуулын лиценз эзэмшигч компаниудад хамааралтай нөхөн олговрын тоо. Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд хайгуулын лицензүүдийг орхиод зөвхөн ашиглалтын 346 зөвшөөрлийг зохицуулахаар оруулсан. Урт нэртэй хуулийг гарахаас өмнө төрөөс авсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүд. Тэднийг цуцлах гэхээр хэдэн зуун тэрбумын нөхөн олговор шаардаж байгаа. Төрд ийм боломж байхгүй болохоор А зөвшөөрлүүдийн олборлолтыг хэвийн үргэлжлүүлж, нөөцийг нь дуусгах нь зүйтэй гэж үзэж. Ингэснээр нэхэмжилж байгаа нөхөн олговрыг өгөхгүй байх боломжтой болно. Үүнийг УИХ хүлээж авсангүй. Эдийн засгийн хүндрэлээр түрий барьж, алтны компаниудын лобби орж ирлээ хэмээн “хардав”. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хэдэн зуун тэрбум, магадгүй их наядаар хэмжигдэх нөхөн төлбөрт Төр унаж байгаа нь улстөрчдөд падлийгүй бололтой. Уул уурхайн яамнаас анхлан Урт нэртээс өмнө олгогдсон хайгуул, ашиглалтын бүх зөвшөөрлийг үргэлжлүүлье гэсэн саналыг гаргасан байдаг. Хамгийн сүүлийн хайгуулын хугацаа таван жилийн дараа дуусна. Хугацаа нь хуулийн дагуу дуустал хайгуулыг нь явуулчихъя. Ингэхдээ голын урсац бүрэлдэх эх дээр тас хориод ойтой, устай газар бол голын эргээс тийм зайд хайгуул хийхгүй гэдгийг зааж өгөөд явуулж болно. Хайгуулаар үнэхээр орд нээчихвэл ордод нь хатуу шаардлага тавиад явъя. Олсон орд нь эдийн засгийн үр өгөөжгүй, нөхөн сэргээх зардлаа дийлэхээргүй бол бүртгэж аваад баяртай гэж болно. Ингэснээр төрөөс ганц ч төгрөгийн нөхөн төлбөр төлөхгүй. Үгүй бол 50 кг алт илрүүлсэн ч түүнийхээ нөхөн төлбөрийг авах эрхзүйн орчин бүрдчихээд байгааг ажил хариуцсан хүмүүс учирлаж байна. Ашиглалтын зөвшөөрлийн тухайд мөн л ялгаагүй. Эхэлж байгаа, дуусч байгаа гээд ордуудын нөөцийг нь барагдуулаад нөхөн сэргэлтээ маш өндөр түвшинд хий. Ингэхгүй бол ашиглах боломжгүй нөөцийнхөө хэмжээгээр нөхөн төлбөр нэхэх гэсэн мэр сэр үзэгдэл гараад байгаа гэнэ. Ямар ч байсан салбарын яам нь “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарцыг УИХ-д тавилаа. Хэрхэн шийдвэрлэж, батлах нь УИХ-ын бүрэн эрх юм. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат “Урт нэртэй” хуулийн анхны санаа нь газар орноо замбараагүй ухахаа болъё, байгаль орчноо хамгаалъя гэдэгт чиглэгдсэн байсан Батлагдахдаа нэлээд өргөн хүрээг хамарчихсан. Монгол улс жилд 25 тонн алт худалдаалж, дэлхийн зах зээлд нийлүүлж байснаа одоо 2-3 тонн болж буурсан нь энэ хуультай шууд холбоотой. 68 хувийн татварын хууль бас бий. Энэ хуулиуд ганц алт олборлолт гэлтгүй олон сөрөг нөлөө үзүүлж байна. Орлого, татвар багасчихлаа, энэ салбарт ажиллаж байсан олон хүн амьдралаа зогоох аргагүй болчихлоо, байгаль орчныг хамгаалах зорилго нь зарим нэг талаараа байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээлтгүй орхигдуулдаг боллоо. “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөх шинэ зохицуулалтын гол зорилго нь алт олборлолтыг цаашдаа үргэлжлүүлэх. Гэхдээ хуучин шиг байгаль орчныг сүйтгээд байя гэсэн үг биш. Алтаа олборло, байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээлтээ маш чанга хяналтын дор гүйцэтгэ гэсэн санаа. УИХ яаж батлахыг хэлж мэдэхгүй байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлээд намрын чуулган руу хойшлуулсан. Ингэх тодорхой шалтгаан бий. Ганц “урт нэртэй” хууль ч биш Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хамтад нь хойшлуулсан шүү дээ. Учир нь эдгээр хуулийг батлахаас өмнө эхлээд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг батлах ёстой. Бодлогоо баталсны дараа дээрх хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Эхлээд уул уурхайн бодлого ямар байх юм бэ гэдгийг харах хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт Урт нэртэй хууль дээр АН-ын бүлэг тодорхой шийдэлд хүрч чадахгүй байх шиг байна. Өөрсдийнх нь Засгийн газрын оруулж ирсэн хууль шүү дээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид Хөрөнгө оруулалт Ашиглалтын Хайгуулын Нийт Тоогоор Т/З ААН Т/З ААН Т/З +ААН Гадаадын 100% 91 53 257 122 348 161 Хамтарсан 33 25 73 46 106 67 Дотоодын 303 226 579 410 882 599 Нийт 427 304 909 578 1336 827 Гол мөрний урсац бүрэлдэх эх, Ойн сан бүхий газар, усны сан бүхий газарт хамрагдсан хайгужулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын ангиллын жагсаалт Д/д Геологи хайгуулын ажлын зардал/төгрөг/ Дотоодын хөрөнгө оруулалттай Х/т/з Гадаадын хөрөнгө боруулалттай Х/т/з Хамтарсан хөрөнгө оруулалттай Х/т/з Нийт 1 0-50 сая төгрөг 216 68 17 301 2 50-100 сая 86 32 9 127 3 100-500 сая 114 84 27 225 4 500-1 тэрбум 24 18 5 47 5 1 тэрбум төгрөгнөөс дээш 40 40 9 89 Нийт 480 242 67 789
https://ikon.mn/n/zt
zt0
ПРИУСНЫ үнэ хаданд гарчээ
Б.Сумъяа, Монголын мэдээ
04/26/2017 08:47:00
Гэрэл зургийг mpa.mn Манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Тэгвэл энэ сарын 14- ний өдрийн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн дагуу долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон билээ. Тухайлбал, 4,500 см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4,501 см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх аж. Тэгвэл хууль хэрэгжиж эхлэхийн өмнөх нөхцөл байдал ямар байгааг “Монголын мэдээ” сонин дугаарын сурвалжилгаараа хөндлөө. Машины худалдаачид ирэх сарын 1-нээс урьтаж машинаа нөөцөлж байна Нийслэл хотын зүүн хэсэгт байрладаг автомашины хамгийн том зах “Да хүрээ”-г зорилоо. Машины тос тосол, багаж сэлбэг худалдаалах иргэдийн бяцхан лангуу замын хажууханд байрлах бөгөөд “Он залуу приус маркийн машин яаралтай худалдаж авна”, “Банк бус санхүүгийн байгууллага зээл олгоно” гэх зарууд урсах чанга яригчийн дуунд хөтлөгдсөөр автомашины захад хүрлээ. Тэнд ихэвчлэн приус маркийн машин байх аж. Машинуудын урд талын шилнийх нь цаана хүмүүст харагдахуйц байдлаар дөрвөлжин цагаан цаас наасан байх бөгөөд үйлдвэрлэсэн он, моторын хэмжээ, утасны дугаар зэргийг бичсэн байв. Биднийг очиход ажлын өдөр таарсан болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн багатай байлаа. Гэхдээ автомашин худалдагчид борлуулалт сайн байгааг онцолж байсан юм. Приус 20 маркийн машинаа арчиж, зүлгэн зогсох 40 эргэм насны залуутай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. - Автомашины үнэ өмнөхөөсөө нэмэгдсэн гэсэн. Үнэн үү? - Нэмэгдсэн зүйл байхгүй. Сүүлд буусан машинуудын үнэлгээ л бага зэрэг нэмэгдсэн байж магадгүй. Хуучин байсан машинуудын үнэ нэмэгдээгүй. Тавдугаар сарын 1-нээс татвар нэмэгдчихвэл хүссэн хүсээгүй бүх машинуудын үнэ нэмэгдэнэ. Хуучин байсан машин ч тэр, шинээр орж ирсэн машин ч адилхан үнээр зарагдах байх. Яах вэ, орж ирсэн он, үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалаад үнэ нь өөр өөр байгаа. Түүнийг л хүмүүс нэмэгдсэн гэж андуурч байгаа болов уу. - Борлуулалт хэр байна. Автомашины үнэ нэмэгдэхээс өмнө машин худалдаж авъя гэсэн иргэд их байна уу? - Худалдан авалт ер нь сайжирсан. Гэхдээ хүмүүс 10 сая дотор л машин авч байгаа. Татвар нэмэгдэхээр худалдан авалт ч буурах байх. Энэ машиныг / сувдан цагаан өнгийн приус 20 машинаа заав/ одоо 12 саяар зарж байгаа. 2007 оны машин. Татвар нэмэгдсэний дараа он нь хүрэхээ болиод ирэхээр 16 сая төгрөгөөр зарах болно. Гэтэл тийм хэмжээний мөнгийг хэр барагтай хүн халааснаасаа гаргаж чадахгүй. - Хууль батлагдахаас өмнө захиалчихсан, хэрэгжиж эхлэхээс нь өмнө ирж амжихгүй болсон техник танд бий юу? - Манайх хоёр контейнер ачуулсан. Нэг нь энэ сарын 9-нд наашаа хөдлөөд, одоо л Замын-Үүдэд буух гэж байна. Нийслэлд ирэхийн тулд ахиад долоо хоног зарцуулна. Багадаа 30 хоног зарцуулдаг учраас тавдугаар сарын 1-нээс өмнө авчруулах боломжгүй болсон юм. Тиймээс нэгийг нь 900 ам.доллар төлөөд автомашинаар Замын-Үүд рүү татуулсан. Харин нөгөө нь хууль хэрэгжихээс өмнө ирэх боломжгүй болсон. Он залуу том бензин хөдөлгүүртэй машинууд байгаа. Энд 26, 27 саяар зарагдаж байгаа машинууд. Онцгой албан татвар нэмэгдэхээр ахиад таван сая төгрөгөөр нэмэгдэх байх даа. Хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалаад үнэ нь нэмэгдэнэ. “Машины үнэ 300- 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн” Харин бидний уулзсан өөр нэгэн машины худалдаачин “Машины үнэ нэмэгдээгүй. Яах вэ, 300-500 мянган төгрөг нэмэгдсэн нь үнэн. Өмнө нь зарагдаж байснаас гэсэн үг шүү дээ. Татвар нэмэгдсэний дараа 2004 оны машин 15 сая болно. 2008 оны приус бол тавдугаар сарын 1-нээс 13.6 сая төгрөгөөр ирнэ. Гэхдээ ченжүүд хэдэн төгрөгийн ашиг нэмэх нь тодорхойгүй. Ерөнхийдөө тав, зургаадугаар сард ямар нэгэн борлуулалт байхгүй болох байх. Төлөвлөөгүй машинууд хүртэл зарагдаад дуусчихлаа. Зургаа, долоодугаар сард машин авна гээд төлөвлөчихсөн байсан хүмүүс хүртэл худалдан авалт хийж байна” гэлээ. Гэхдээ автомашин сонирхож явсан иргэд огт өөр зүйлийг хэлж байсан юм. Машин худалдаалж буй иргэд зарж буй барааных нь үнэ нэмэгдээгүй тухай учирлаж байхад иргэд хоёр сая хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байгааг онцолж байлаа. Автомашин худалдан авахаар “Да хүрээ” захад зочилж, сонирхсон машиныхаа үнийг асуун, дотор нь сууж үзэж, басхүү доторх эд ангийг нь шинжиж явсан Чингэлтэй дүүргийн иргэн Б.Мөнхбат “Машины үнэ нэмэгдсэн байна. Миний хувьд приус авах санаатай л явна. Өмнөхөөсөө бараг хоёр сая орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Татвар нэмэх сургаар ченжүүд машиныхаа үнийг нэмчихсэн байна шүү дээ. Гэтэл хууль нь хэрэгжиж эхлээгүй байгаа. Ченжүүд нь өөрсдөө автомашиныхаа үнийг хөөрөгдөөд байгаа юм шиг л санагдлаа. Хоёр сарын өмнө ирэхэд, хамгийн үнэтэй приус л 10 сая төгрөг байсан. Гэтэл одоо 12-13 сая төгрөг болсон байна. Сургаар л үнийг нь нэмчихжээ” гэв. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Сандаг-Очир “Приус 20 маркийн машин сонирхоод явж байна. Үнэ нь нэмэгдчихжээ. Намайг хоёр сарын өмнө ирж, машины үнэ сонирхоход приус 20 машин 10 саятай байсан юм. Гэтэл одоо 12 сая болсон байна. Хамгийн хямд нь л 11 сая болжээ. Нөгөө татвар нэмэгдэх сургаар. Би ч гэсэн л татвар нэмэгдэхээс өмнө машин авчих санаатай явж байна. Татвар нэмэгдвэл машины үнэ ч гэсэн дагаад нэмэгдэх нь ойлгомжтой” гэж ярилаа. Онцгой албан татвар нэмэх хуулийн нэг сөрөг тал нь энгийн бензин, дизель хөдөлгүүрт автомашины онцгой татварыг бараг нэмээгүй гэдгийг зарим судлаачид онцолж байгаа. Ингэснээр зах зээлд дээрх автомашинууд нь хайбридаас хямд болж нийтийн хэрэглээ бензин бага иддэг эко автомашинаас татгалзан есөн жилийн насжилттай энгийн бензин эсвэл дизель автомашин руу бүрэн хэлбийж болзошгүй гэнэ. Учир нь Хайбрид автомашин нь үйлдвэрээсээ өндөр технологи шингэсэн байдаг тул шинэ ч бай хуучин ч бай энгийн машинаасаа үнэтэй байдаг. Хайбрид болон энгийн машин хоёроос яг ижил импортын татвар авбал хайбридын үнэ өндөр болдог. Энгийн машинд 2-3 дахин өндөр татвар ногдуулсны дараа л энэ хоёрын зах зээлийн үнэ ижил төвшинд тогтдог байна. “Хоёр хоногийн дараа бүр үнэд орно. Авбал ав” Ерөнхийдөө автомашины ченжүүд “хямдруулах уу” гэж асуусан иргэдэд “хм. Одоо хоёрхон хоногийн дараа үнэ нь нэмэгдэх гэж байхад одоо авбал ав. Эсвэл үнэд орсных нь дараа авахгүй юу” гэх тоомжиргүй хариулт хэлж буйтай хэд хэдэн удаа таарлаа. Үнийн хувьд мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн машинууд 2004 оны “S touring” есөн сая 600 мянга, 2007 оны бүтэн жи 10.8 сая, 2008 оны хагас жи 10.4 сая, сувдан цагаан өнгийн приус 20 маркийн машинууд 2004 оны бүтэн жи 11.3 сая, 2008 оны бүтэн жи 11.5 сая, 2005 оны “S touring” 10.8 сая , хар өнгийн 2006 оны S touring 11.5 сая, 2009 оны энгийн 11.5 сая, 2008 оны хагас жи 11.3 сая, 2006 оны энгийн 11.3 сая гэх мэт үнийг хэлж байсан юм. Яг адилхан он, өнгө, үзүүлэлттэй машинууд ийнхүү өөр өөр үнэтэй байгаа нь татвар нэмэгдэх сургаар ченжүүд аманд орсон үнээ хэлж буйн тод жишээ юм. Угтаа ирэх сарын 1-нээс приус маркийн машины 0-3 жил нь 25 мянган төгрөг, 4-6 жил нь 150 мянган төгрөг, 7-9 жил нь 450 мянган төгрөг, 10 дээш жил 1.3 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа 2008, 2009 оны приус 20 маркийн машинуудын онцгой албан татвар ирэх сарын 1-нээс 450 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Гэтэл ченжүүд нэмэгдэхээс нь өмнө авах гэсэн иргэдийн эрэлт дээр тоглолт хийж машинуудынхаа үнийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмжээ. “Да хүрээ” захад приусны үнэ нэмэгдсэнээс бус, бусад төрлийн газ, бензин хөдөлгүүрт машины үнэ ханш тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид ярьж байлаа. Тус захад соната маркийн машин худалддаг эрхэм “Соната маркийн машины үнэ тавдугаар сарын 1-нээс 2.5-3.3 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Одоо зургаан сая төгрөгөөр зарж буй машинаа хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9-9.5 сая төгрөгөөр худалдаална. Приусны үнэ 0.5-1 сая төгрөгөөр нэмэгдсэн бол соната маркийн машинуудын үнэ ханшинд одоогоор өөрчлөлт ороогүй” гэлээ. Машин сонирхож явсан иргэд ч үнэнд төдийлөн өөрчлөлт ороогүй байна гэцгээж байв. Түүнчлэн, ачааны портер, бонго ачааны машины үнэ харьцангуй тогтвортой байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийнхээ хуулиар автомашины үнэ зохицуулагдаж буй бололтой. Машин импортлогчид хүндхэн байдалд оржээ Хууль батлагдахаас өмнө захиалсан хоёр контейнер машиныхаа нэгийг нь 900 ам.доллар нэмж төлөн автомашинаар Замын-Үүдэд хүргүүлсэн нэгэн ченжийн ярилцлагыг дээр дурьдсан. Тэгвэл түүнтэй ижил нөхцөл байдалд орсон маш олон импортлогчид байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тэд хэвлэлийн хурал зарлаж, хууль батлагдахаас өмнө захиалагдсан автомашиныг өмнөх хуулийн дагуу тооцохыг шаардсан байдаг. Автомашины онцгой албан татварын нэмэх хуулийг энэ сарын 15-нд баталж, хүчин төгөлдөр болох хугацааг нь тавдугаар сарын 1 гэж заасан билээ. Гэтэл далайд гарцгүй манай орны автомашины бизнес эрхлэгчдийн хувьд хэтэрхий тулсан хугацаа гэдгийг импортлогчид хэлж байна. Тодруулбал, Япон улсаас машин импортолдог анхны компаниудын нэг болох “СБЭТЭ Монголиа” ХХК гэхэд автомашинаа захиалаад, авчрах хүртэл 30-45 хоног зарцуулдаг байна. Гэтэл хууль батлагдахаас өмнө хуучин татвараар тооцон худалдан авалт хийсэн захиалагчдын 2,000 гаруй автомашин тавдугаар сарын 1-нээс өмнө хилээр орж ирж амжихгүй болжээ. Ингэснээр анх тохиролцсон үнэ ханш дээр нь үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 375,000- 585,0000 төгрөгийн гэнэтийн тооцоолоогүй нэмэлт татварын дарамт үүсэж байгааг учирлаж байлаа. Мөн бензин зарцуулалт багатай хайбрид машин гэхэд л 2007 оноос өмнөх нь орж ирэх боломжгүй болсны улмаас дээрх захиалгад орсон машинуудын 70 хувь нь татварын хязгаарлалтад оржээ. Шинэ онцгой албан татварын тухай хуулийн дагуу тухайн хязгаарлалтад орсон автомашинд дор хаяж таван сая төгрөгийн зөрүү нэмж төлөх бөгөөд ойролцоогоор 11 саяд ирэх автомашин 16 саяд орж ирэх нөхцөл үүсжээ. Иргэний нэг машинд таван сая төгрөгийн нэмэлт дарамт ирэх юм бол цаашлаад 5-50 машин захиалсан олон тооны бизнес эрхлэгчид хэрхэх вэ. Автомашины ОАТ-ын хуулийг цаг хугацаа олголгүй ямар ч судалгаагүй баталснаас үүдэлтэй татварын зөрүүг хэн хариуцах вэ. Ард иргэд, импортлогч компани уу. Бид Онцгой албан татварын хууль хэрэгжих хугацааг хойшлуулах, эсвэл урьдчилан захиалсан машинуудад хуучин хуулиар тооцон гаалийн татвар ногдуулах боломжтой эсэхийг Сангийн яамнаас тодруулахад “Хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийдөө журамд өөрчлөлт оруулах боломжгүй” гэх тайлбар хэллээ. Эцэст нь тэмдэглэхэд, автомашины онцгой албан татварын шинэ хууль хэрэгжих сургаар энэ төрлийн бизнесийн зах зээлд савлагаа үүсэж эхэлжээ. Тус хуулийн талаар УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Тоёота приус машинаас татвар авах нь ард түмний амьдралаас тасарсан, татварын мөнгөөр тоглож суудаг хэсэг бүлэг нөхдөд ашигтай, түмэн олонд хортой маш буруу шийдвэр боллоо. Энэ машин байгальд ээлтэй. Монгол, Японы чөлөөт худалдааны гэрээ бий. Манайх шиг утаагаа шийдэж чадахгүй улсад хамгийн зөв шийдэл болж байгаа. Монголын ард түмний хэрэгцээнд нийцсэн, хотын түгжрэлд шатахуун бага зарцуулна гэх мэт олон сайн тал Тоёота приус машинд бий” гэж сошиал хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Хуулийн нэг эерэг тал нь Хайбрид/газ/цахилгаан автомашинаас насжилтын шатлалаар бага хэмжээний онцгой татвар авдаг болсноор 10-с дээш жилийн насжилттай хайбрид/газ машин орж ирэх боломж нь зах зээлийн хуулиараа багасна. Гэвч, үнэ нь ченжүүдийн чээжний бангаар тодорхойлогдох бололтой.
https://ikon.mn/n/zt0
zt1
МАН-ынхан өөрсдийн Засгийн газраа АЖИЛЛУУЛАХГҮЙ БОЛТЛОО ХАГАРЧЭЭ
Б.Тулга, Монголын Мэдээ
04/26/2017 09:01:00
Гэрэл зургийг mpa.mn Долоон концессын гэрээг нуун дарагдуулж, Засгийн газрын сайдууддаа хуваагаад өгчихсөн хэрэгт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уначхаад байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн тодотголын үеэр яригдсан 744 тэрбум 90 сая төгрөгийн үнэ бүхий долоон төслийг ямар ямар компани барих, хэнд өгсөн бэ гэсэн улстөрчдийн маргаан нийгмийн анхаарал татсан нэг сэдэв болчхоод байгаа юм. Эдгээр долоон концессоос заримыг нь онцолбол, “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”, “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”, “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл, Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам барих, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих зэрэг дандаа чухал чухал төслүүд байгаа юм. Олон жилийн турш яригдсан, нэг компанийн гэхээс илүү Монгол Улсын хөгжил дэвшил, монголчуудын амьдралд хэрэгтэй том бүтээн байгуулалтын төслүүдийг Засгийн газар хөдөлгөхөөр зориг шулуудсанд нь талархууштай. Концессын гэрээгээр барина гэдэг нь компани эхлээд өөрийн хөрөнгөөр тухайн бүтээн байгуулалтыг хийж дуусгаад дараа нь төрөөс мөнгөө авахаар гэрээ байгуулахыг хэлдэг. Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрууд ч концессийн гэрээгээр маш олон бүтээн байгуулалт хийлгэж байлаа. Концессын асуудлыг Аж үйлдвэрийн сайдад даатгаж, улмаар баруун замыг нийслэлтэй холбох автозамын ажлыг концессын гэрээгээр хийж байсан жишээ байна. Тэгэхээр энэ өчигдөрхөн л гарч ирсэн шинэ зүйл биш. Ж.Эрдэнэбат гэж нөхөр шинээр сэтгэж, баахан тендерийг хувийн харилцаагаар тараагаад байгаа асуудал огт биш гэдэг нь ч тодорхой. Тухайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд “цүнхтэй” компанид тендер өгч болохгүй. Заавал өөрийн гэсэн хөрөнгөтэй, ажиллах хүчин, техник технологийн боломжтой байх шаардлага тулгарна. Өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад дараа нь төрөөс мөнгөө авахын тулд цаасан дээр компани байгуулаад ажил авах боломж огтхон ч байхгүй юм. Тиймээс долоон концесс хэн нэг сайдын эсвэл даргын халаас руу орно гэсэн мухар сохор хардлагад итгэх итгэл төрөхгүй нь. МАН-ынхан дотооддоо бужигнаантай, зодоонтой байгаа нь худлаа биш. Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн энэ намд ил далд өрнөж байгаа. Тиймдээ ч Засгийн газрыг муухай харагдуулж /үүний цаана намын даргаа муухай харагдуулах/, оноо авах гэсэн улстөрчид энэ асуудлыг дэвэргэсэн юм биш үү гэсэн хардлага байгааг ч нуугаад яах вэ. Үнэхээр Ерөнхий сайд хууль зөрчөөд концессыг тараачихсан бол яагаад Ц.Нямдорж гишүүн ганцаараа дуугарав. Өнөөх хүчтэй хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг сөрөг хүчний эсэргүүцэл хаана байна вэ. Засгийн газарт ажиллаж байгаа тэр сайдын компани авлаа гэсэн баттай баримт байхгүй учраас энэ асуудлыг шалгахаар ажлын хэсэг байгуулахад нэг ч гишүүн орохыг хүсээгүй гэнэ лээ. Уул нь төрийн ажил, намын ажил хоёр салангид байх учиртай сан. Гэтэл улстөрчид төрийн ажлыг өөрийн нэр хүндээ өсгөх гэсэн ядмагхан пиартай ашиглаад байгаа учраас монгол төрийн нэр хүнд шалдаа хүртэл уначхаад байгаа юм. Эдгээр долоон концесс дунд өөрийн мөнтгөрөөр, цэвэр өрсөлдөөнөөс ялж гараад тендер авсан компаниуд чамгүй олон байгаа юм билээ. Тухайлбал, өмнөх компани нь өртөг мөнгөө авчхаад хаяад алга болсон Хан-Уул дүүргийн 300 ор бүхий төрөх эмнэлгийн асуудал байна. Төсөвт өртгөө хэд дахин нэмж орхиод мөнгийг нь идчихсэн компанийн гайг олон мянган ээжүүд үүрсээр байгаа. Төрөхийн орны хүрэлцээгүй байдлаас болж олон мянган ээжүүд эмнэлгийн шалан дээр унтаж, бараг төрж байгаа нь худлаа биш. Гэтэл энэ ажлыг чинь үргэлжлүүлээд өгье хэмээгээд зориг гаргаад орж ирсэн компанийг “Чиний ард хэн нуугдаж байна. Чамайг шалгана аа” хэмээн дарамтлаад байгаа нь хэр зохистой асуудал вэ, улстөрчид өө. УИХ-ын дарга Ц.Нямдорж саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө би цагдаагийн байрыг 10 тэрбумаар бариулж байсан хэмээн ярьчихсан байна билээ. Гэтэл хэдэн зуун ортой, цагдаагийн байрыг хоёр гурав ч нугалахаар том эмнэлгийн байрны өртөг 25 тэрбум байх нь тийм ч хардаж сэрдэж гүйх асуудал биш л байлтай. Ёстой л Ерөнхий сайдын хэлсэнчлэн та нар улс төрөө хийж, Засгийн газар нь ажлаа хийж болдоггүй юм уу. Монгол Улсын эдийн засаг сайнгүй байна. Бүтээн байгуулалт хийнэ гэж зориглох байтугай, компаниа дампууруулахгүй үлдэхийн тулд хаа хаанаа чардайж байна. Төр нь ажил хийх мөнгөгүй. Тийм атлаа ажлыг чинь хийгээд өгье, алдагдалтай байсан ч хамаагүй гээд ороод ирж байгаа компаниудыг цааш нь түлхэх бус харин ч уриалагхан хүлээж аваад ажлыг нь хийлгэвэл зүгээрсэн. Улсын ажил уг нь улс төрөөс ангид байх учиртай бус уу. Засгийн газар ч ялгаагүй. Энэ мэт явган хэрүүл, улстөрчдийн оноо авах гэсэн шоуг үл тоож ажлаа хиймээр байгаа юм. Улстөржиж суусаар байтал улс орны амьдрал хэцүүдлээ. Төрийн ажлаа явган хэрүүлээс болж зогсоохгүй гэж найдъя. Хатуухан хэлэхэд, өнөө цагт концессын гэрээг төртэй хийх компани байгаа нь талархууштай асуудал юм биш үү. Өмнөх компаниуд нь мөнгөө авч чадахгүй жагсаал цуглаах хийхдээ тулж байлаа. Зарим нь ажлаа хийснийхээ төлөө “хэцүү нэрт”-д ачигдах шахсан тохиолдол ч бий. Зарцуулсан мөнгөө авч чадахгүй дампуурлаа зарлаж байгаа ч компани их байгаа. Тийм байхад энэ ажлыг чинь хийгээд өгье гэж ороод ирэх чадалтай компани байна гэдэг нь олзуурхууштай хэрэг юм. Долоон концессын гэрээг хэлэлцсэн бүлгийн хуралдаан зүгээр ч нэг дэлгэгдээгүй. Үүнийг задлах сонирхол МАН-ын нэр бүхий улстөрчдөд байсан. Зарим нь өөрийнхөө компанийг оруулж чадаагүй учраас хор шар, атаархлаас болж асуудлыг дэврээж байхад нөгөө хэсэгт нь ард түмэнд “гоё” харагдах, оноо авах чухал байсан нь хэнд ч илхэн харагдаж байгаа юм.
https://ikon.mn/n/zt1
zt2
О.Мөнхтөр: Долоон концесс гэж нэрлээд байгаа нь буруу ойлголт төрүүлсэн тоо
Г.Мөрөн, iKon.mn
04/26/2017 10:06:00
Засгийн газрын концессийн гэрээний талаар Үндэсний Хөгжлийн Газрын Концесс төр, хувийн хэвшлийн түншлэлийн албаны дарга О.Мөнхтөр тайлбар өглөө. - Концессийн гэрээний талаар тайлбарлаж өгөхгүй юу? - Концесс бол төрийн үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, дэд бүтэцийг хувийн хэвшил хөрөнгөө гарган барьж, байгуулаад улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа. Тендер нь хувийн хэвшил хөрөнгөө шууд улсаас аваад, бүтээн байгуулалт хийж, ашиглалтад оруулдаг бол концесс нь хувийн хэвшил эхэлж хөрөнгөө гарган, ажил үйлчилгээг барьж ашиглалтад оруулаад тодорхой хугацааны дараа улсаас мөнгө авах нөхцөлтэй явдгаараа онцлог байдаг. Ерөнхийд нь улсаас мөнгө гарах барих, шилжүүлэх төрлийн концесс, бусад буюу улсаас мөнгө гарахгүй барих, өмчлөх, ашиглах, бусад хэлбэрээр явуулж болох концесс гэж хоёр ангилж үздэг. - Долоон концессийн гэрээний талаар маргаан гарсан. Үүнд тайлбар өгвөл? - Долоон концесс гэж нэрлээд байгаа нь буруу ойлголт төрүүлсэн тоо байгаа юм. Энэ Засгийн газар шинээр байгуулагдсанаасаа хойш өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн, тогтоол нь гараад, гэрээ байгуулсан байсан таван төсөл дээр үнийн дүнг нь бууруулж, эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулан, нэмэлт гэрээ байгуулсан. Засгийн газрын өгсөн үүргийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Сангийн Яам, Үндэсний Хөгжлийн Газар хамтарсан Ажлын хэсгээс бүх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шалгаж, арга хэмжээ авсан. Тухайлбал, Ерөнхий сайдад нэр холбогдоод, нийгэмд буруу ойлголт төрүүлээд байгаа Дархан-Эрдэнэтийн замаас Амарбаясгалант чиглэлийн 63 км хатуу хучилттай автозамыг 2015 онд Хөрөнгө оруулалтын газраас шалгаруулалт явуулаад, өмнөх Засгийн газрын үед гэрээ нь байгуулагдсан, 63 км замыг 75.6 тэрбум төгрөгөөр барина гэсэн гэрээ бий. Энэ зам дотроо Амарбаясгалант, Орхон, Сант сум хүртэлх гэсэн гурван хэсэгтэй. Орхон, Сант сум хүртэлх нийт 22.2 км зам ашиглалтад орох дөхсөн учраас холбогдох гэрээний дагуу мөнгийг нь өгөх, ажил нь эхлээгүй байгаа үлдсэн Амарбаясгалант хүрэх замыг цуцлахаар шийдвэрлэсэн. Ингээд 63 км замыг 22.2 км зам болгон төсөвт өртгийг 75.6 тэрбумаас 26 тэрбум болгон бууруулсан. Энэ мэтээр энэ Засгийн газрын үед өмнөх Засгийн газар байгуулагдсан нэр бүхий таван зам дээр үнийн дүнг нь бууруулж, нэг замын км-ийг багасгаж, нэмэлт гэрээ байгуулан, нэмэлт өөрчлөлт оруулж, 280 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Үүнийг нийгэмд буруу ойлгож, шинээр гэрээ байгуулсан гэдэг асуудал үүсээд байна. - Төсөвт өртөгийг нь яаж тооцдог вэ? - Концесс нь уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах гэсэн хоёр хэлбэртэй. Уралдаант шалгаруулалт зарласнаар тухайн төслийг хэрэгжүүлэхээр сонирхсон этгээдүүд саналаа ирүүлнэ. Хэрэв ямар нэг шаардлага хангасан санал ирээгүй тохиолдолд шууд гэрээ байгуулдаг. Шууд гэрээ байгуулах хэлэлцээрт орсноор аж ахуйн нэгжүүд тухайн төслийн өртөгийн тооцооллуудаа хийж ирүүлээд, тухайн аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулах хэлэлцээрт ордог. Ажлын хэсгээс аж ахуйн нэгжийн үнийн санал дээр ярилцаж, тодорхой хэмжээнд үнийн дүнг бууруулах, нэмэх шаардлага тавьж, тохирдог. - Хан-Уулын эмнэлгийн ажил зогссон байгаа юу? - Ажлын хэсэг байгуулагдаад, Концесс эзэмшигчтэйгээ хэлэлцээр хийж байх явцад биднийг дахиж, барих, шилжүүлэх гэрээ байгуулахыг хориглосон. Энэ төсөл хуулийн өөрчлөлтөөс болоод тодорхойгүй байдалд ороод байна.
https://ikon.mn/n/zt2
zt3
Дорнод аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагналаа
ikon.mn
04/26/2017 09:08:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Чойбалсан хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулах уулзалт аймгийн хөгжимт драмын театрт болов. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр танилцуулсан юм. Уулзалтын дараа Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах ёслол боллоо. Ёслолын эхэнд Дорнод аймгийн туг, сумдын тугийг театрын тайзнаа ёслол төгөлдөр залав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймгийн туганд Сүхбаатарын одонг хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм. Дорнод аймгийг одоогоос 74 жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Ийнхүү өнөөдрөөс эхлэн тус аймаг Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Доронод аймаг хэмээн нэрлэгдэх боллоо. Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт: “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хагаалахад онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж, үндэсний аюулгүй байдлыг хангах, монгол соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн хөгжүүлэхэд манлайлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн хэвшил, газар тариалангийн салбарт шинэ санаачилга, амжилт гарган ажиллаж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бүтээлч, эрх чөлөөт нийгэм цогцлоохын төлөө хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлээ зориулсан, зориулан зүтгэж байгаа тус аймгийн үе үеийн ард иргэдийн хичээл зүтгэлд төрийн дээд хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аймгийн иргэдэд хандан талархал илэрхийлж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллах үеэрээ зүүн болон говийн бүсийн аймгуудын телевиз, сонины сэтгүүлчидтэй мөн уулзалт, ярилцлага хийх юм. Дорнод аймагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сэтгүүлчид ажиллаж байна.
https://ikon.mn/n/zt3
zt4
Бразилийн гэмт этгээдүүд Парагвайд “зууны дээрэм” үйлдлээ
Р.Төмөр, ikon.mn
04/26/2017 09:12:00
Өнгөрсөн Даваа гарагт Бразилийн 50 орчим зэвсэгт этгээд Парагвайн Сиудад дел Эсте хотын хамгаалалтын компани болон цагдаагийн газарт халдаж их хэмжээний бэлэн мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ. Хоёр цаг орчим үргэлжилсэн халдлагад дээрэмчид байлдааны хүнд зэвсэг техник ашигласан нь асар их хохирол учруулсан байна. Хамгаалалтын компанийн байранд бөмбөг дэлбэлэн нэвтэрч бэлэн мөнгөтэй шүүгээг олзлохдоо нэг цагдаагийн ажилтны амийг хөнөөжээ. Тухайн үед мөнгө хадгалах хэсэгт $40 сая орчим бэлэн мөнгө хуримтлагдаад байсан гэнэ. Дайны хэмжээнд үйлдэгдсэн хэргийг Парагвайн албаныхан “зууны дээрэм” гэж нэрлэж байна. Дээрэмчид мөнгийг аваад хуяглагдсан автомашинаар хил давж Бразилийн нутагт нэвтэрсэн гэнэ. Парагвай-Бразлийн цагдаа нар хамтран ажилласны хүчинд дээрэмчдийн гурвыг нь хөнөөж, дөрвөн хүн баривчилж чаджээ. Баг зүүж, автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд хоорондоо Португаль хэлээр ярилцаж байсныг гэрчүүд мэдээлсэн байна. Тэднийг Бразилийн алдарт гэмт хэргийн бүлэглэл “First Capital Command”-ийн гишүүд гэж сэжиглэж байгаа юм. Энэ бүлэглэл Сан Паоло хотод төвтэй, Бразилийн нутаг дэвсгэр, шоронгуудад өргөн сүлжээтэй гэгддэг. Сиудад дел Эсте хот бол Бразил, Аргентиний хилд байрладаг, бүс нутгийнхаа худалдааны гол төв ажээ. Дээрэмчид зугтахдаа хэд хэдэн автомашин орхисны нэг нь хуяглагдсан, агаарын довтолгоог эсэргүүцэх зэвсэг суурилагдсан машин байсан гэнэ. Цочролд орсон цагдаагийн албаныхан “Энэ бол Парагвайд хэзээ ч тохиолдож байгаагүй хэрэг” гэж мэдэгджээ. Их хэмжээний мөнгө хуримтлагдсан байгааг дээрэмчдэд дотроос мэдээлсэн байх гэсэн сэжиг яригдаж байна. Бразилийн ерөнхийлөгч Мишель Темер хэргийн талаар мэдээлэл авч, Парагвайн талыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Эх сурвалж: Japan Times
https://ikon.mn/n/zt4
zt5
Н.Мөнхбаяр: Бид оюуны чадвараараа тэргүүлдэг ч гүйцэтгэлээрээ сүүл мушгидаг
Д.Оюунчимэг, Зууны мэдээ
04/26/2017 09:41:00
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Mind update” сургалтын төвийн захирал Н.Мөнхбаярыг урилаа. -Танай сургалтын төв хэзээ байгуулагдсан бэ. Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна? -Манай сургалтын төв 2015 оны нэгдүгээр сард байгуулагдаж байлаа. Ингэхдээ сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн юм. Хувь хүн болон байгууллагад чиглэсэн сургалтыг зохион байгуулдаг. Тухайлбал, хувь хүний хөгжил, менежмент, байгууллагын удирдлагын сэтгэлзүй, заалны сургалт явуулж байна. Бид хүний нөөцийн болон удирдлага, менежмент, маркетингийн чиг хандлага ямар төвшинд байгааг судалж, үүндээ тулгуурлан сургалтын агуулгаа тодорхойлдог. Мөн үйлчилгээний маркетингийн чиглэлийг барьж ажиллаж ирсэн. Энэ оноос эхлэн сургалтын загварчлалыг өөрчлөн бүх төрлийн салбарыг хамруулж байна. Ингэхдээ бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас зочид урьж оролцуулан хамтын ажиллагаагаар сургалтаа зохион байгуулдаг болсон. Түүнчлэн манай төв Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран байгуулсан “MANAGEMENT 2.0 ACADMY” менежментийн цогц сургалт явуулж байгаа. Тун удахгүй “Маркетингийн өнөөгийн чиг хандлага”, “Байгууллагын соёлын чиг хандлага”, “Сошиал медиа маркетинг, интернетээр амжилттай маркетинг хийх аргууд” сэдвээр сургалт явуулахаар төлөвлөж байна. -Эдийн засгийн хямралын үед бизнес эрхлэхэд хэцүү байгаа тухай хүмүүс ярьж байгаа шүү дээ. Та бүхний хувьд ямар зөвлөгөө өгч байна? -Ер нь эдийн засаг хямрахаас илүүтэй сэтгэлгээний хямрал давамгайлж байх шиг. Ийм сэтгэхүй байгууллагыг унагахад шууд нөлөөлж байна гэж болно. Өнгөрсөн хоёр жил хямрал ид өрнөж байсан. Одоо эргээд харахад хямрал саарч байгаа эсвэл хүмүүс байгаа нөхцөлдөө дасан зохицож ажлаа хэрхэн төлөвлөж зохицуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байх шиг. Манайхтай хамтран ажилладаг байгууллагууд хямралын үед хэрхэн ажиллах вэ гэдэг. Тиймээс ямар шийдэл олж болох вэ гэх гарцыг эрэлхийлсэн сургалт, зөвлөгөө өгч ажилладаг. Ихэнхдээ хямдрал болон бөөний худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийг аж ахуйн нэгжүүд авч хэрэгжүүлж байна. Ер нь хямдрал нь маркетингийн хамгийн муу шийдэл байдаг юм шүү дээ. Гэхдээ үүнээс өөр арга зам бий. Жишээлбэл, удирдлага, санхүү, маркетингийн зүгээс яаж ажиллах вэ гэдгийг сургалтаар болон зөвлөмжөөр өгч байгаа. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. Эдийн засгийн хямралтай зэрэгцэн сургалт, зөвлөгөө өгдөг олон байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгэхээр хямралын үеийг даван туулах чадваргүй байгаа нь зогсож, ур чадварын хувьд давуу байгаа нь тэсэж үлдэж байгаа юм. -Нэг талдаа өнөөгийн нөхцөл байдал нь зах зээлийн хуулиар шүүгдэж байгаа ч тэсэж гарах чадварыг нь илэрхийлэх үзүүлэлт болж байна гэж болох уу? -Нэг үгээр хэлбэл, шүүлтүүрээр шигшээд үлдсэн хэсэг нь оршин тогтнох чадвартай гэсэн тодорхойлолт болж байгаа гэсэн үг. Нөгөөтээгүүр, нийт эдийн засгийн эргэлтээс харвал нийт аж ахуйн нэгжийн 60 орчим хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна лээ. Тэгэхээр засаглал, маркетинг, менежментийн удирдлага дутмаг, бизнес эрхлэхийн тулд ямар зарчмаар ажиллах вэ гэдгээ зөв тодорхойлж чадаагүйгээс уналтад орсон гэж боддог. Мэдээж хямрал болж бизнест нөлөө үзүүлсэн нь үнэн ч тэсэж үлдсэн хэсэг нь сэргэлтийн үед улам чангарч хүчтэй ажиллах боломж нээгдэх болов уу. Ер нь энэ удаагийн хямрал боловсрол, маркетингийн салбарт нэлээд хүчтэй цохилт өгсөн нь ажиглагдсан. Гэхдээ ийм тохиолдолд үйл ажиллагааныхаа стратегийг маш сайн боловсруулах ёстой. Үнэн хэрэгтээ зөв бүтэцтэй, менежментээ зөв тодорхойлсон байгууллага оршин тогтнож, хөгжих боломж нь бүрддэг. Манай байгууллагын хувьд тухайн аж ахуйн нэгжийн онцлогт тохирсон зөвлөгөө өгдөг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зардлын хэмнэлтийг хэрхэн хийх вэ, бага зардлаар үр ашигтай маркетинг, борлуулалт хийж болох вэ гэдгийг илүүтэй сонирхож байсан юм. Баяжих тухай лекц уншиж байгаа хүн өөрөө баян байх ёстой гэдэг шүү дээ. Тэгэхээр тухайн салбарт ажиллаж үзээгүй хэр нь зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулна гэвэл өрөөсгөл. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийнхөө чадавхыг сайжруулах хэрэгтэй. -Монгол Улсын хувьд эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайгаас гадна, хөдөө аж ахуйн болон бусад салбар бүрийг хөгжүүлэх нь зүйтэй гэж ярих болсон. Таны хувьд? -Манай улсаас дэлхий дахинд экспортлоход 10 жилийн дотор эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх гурван салбарыг нэрлэж болно. Тухайлбал, уул уурхай, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, казиногийн салбарыг хөгжүүлснээр монголын эдийн засгийн солонгоруулах боломжтой. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, махыг экспортод гаргах ажлыг хийж байна. Гэхдээ манай улсын хувьд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлээгүй учраас махыг экспортолно гэдэг хэцүү. Харин махыг боловсруулсан байдлаар гаргах нь илүү өгөөжтэй байх болов уу. Энэ мэтчилэн хөдөө аж ахуйн салбарыг орчин үетэй нийцүүлэн хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Мэдээллийн технологийн салбарт монгол хүний оюунлаг байдал нөлөөлөх боломжтой. Энэ салбар нь хүний оюун ухаан, сэтгэлгээнд тулгуурлаж хөгждөг. Жишээлбэл, “Snapchat” Тавантолгойгоос хэд дахин өндөр үнэтэй хувьцаатай шүү дээ. Манай улсаас дэлхийд энэ салбарт маш амжилттай ажиллаж байгаа залуучууд бий. Энэ салбар тодорхой нэгэн бүтээгдэхүүн шаарддаггүй баялаг байдаг. Гэхдээ үүнд нэгдсэн бодлого дутагдаж байдаг. Үүнтэй холбоотой хөгжүүлэлтийг хийвэл мэдээллийн технологийн дэлхийн зах зээл бидний өмнө нээлттэй байна. Казиногийн тухайд эргэлзээтэй асуудал олон байгаа ч хууль эрх зүйн орчноо сайн боловсруулж чадвал уул уурхайгаас илүү ашиг олох боломжтой. Эл гурван салбар эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал хэдий ч улс орон оршин тогтноход хүнсний хэрэглээ голлох байр суурийг эзэлнэ. Тиймээс мал аж ахуйн салбарыг хөгжүүлэн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нь дээшлүүлэхээс гадна дотоодын хүнсний хэрэглээгээ бусдаас хараат байлгаж болохгүй юм. -Монголчуудыг аливаад дасан зохицох чадвартай гэлцдэг. Гадны улс орнуудад суралцаж, ажиллаж байгаа монгол хүний авьяас чадвар тэднийг гайхуулж байгаа тухай ярьдаг шүү дээ? -Оюуны чадамжийн хувьд монголчууд дэлхийд эхний тавд багтдаг ч гүйцэтгэлээрээ сүүлийн тавд орсон байдаг. Эндээс харвал, оюуныхаа чадавхыг бүрэн ашиглахгүй байгаа нь харагдана. Үүнд, монгол хүний залхуу, аливаа зүйлийг хойшлуулдаг зан чанарын илэрхийлэл нөлөөлж байгаа юм. Энэ дутагдлаа тал шигээ уужим сэтгэдэг, тайван хүмүүс гэдгээр халхавчилдаг юм шүү дээ. Харин гадаадад суралцаж байгаа оюутнуудтай уулзахад “Гаднынхан өдөр шөнөгүй хичээлээ давтсаар байж “С” авдаг. Харин бид юу ч хийхгүй байсан ч “С” авна” гэж байсан юм. Тэгэхээр мэдлэг дээр суурилсан эдийн засагтай болохын тулд боловсролын чанарыг сайжруулах ёстой. Ингэхийн тулд шүүлтүүр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 89.7 хувь нь дээд боловсролын эзэмшихээр зорьж байгаа нь баялаг бүтээгчгүй болох алхам юм шүү дээ. Мөн өнгөрсөн оны статистикаас харахад дээд сургууль төгсөгчдийн 17-18 хувь нь инженер технологийн мэргэжил эзэмшин баялаг бүтээгч болж төгсдөг. Үлдсэн хэсэг нь хэт хавтгайрсан зүйл рүү хуйларч байгаа нь хөгжлийг хойш татаж байна гэж боддог. Түүнчлэн нийт их дээд сургуульд суралцагсдын 60 хувь нь л төгсдөг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, зорилгоо тодорхойлоогүйгээс сургуулиа хаях нь элбэг тохиолдож байна гэсэн үг. Ер нь манай боловсролын салбарын суурь муу тавигдсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс энэ салбарын хөгжилд анхаарлаа хандуулах ёстой.
https://ikon.mn/n/zt5
zt6
“Оддын хөлбөмбөг” бооцоот, халз тоглолт болно
Монголын мэдээ
04/26/2017 10:21:00
Монголын Хөлбөмбөгийн Холбооны маркетингийн хэлтсийн ахлах ажилтан Э.Амарсайхантай ярилцлаа. -Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе “Хүрхрээ” үндэсний дээд лиг 2017 нээлтийн тоглолтын өмнөх “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг, бооцоот халз тоглолт болох талаар мөн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэмцээний талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү? -За баярлалаа. Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн уралдаануудаас хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”- ийн тэмцээн энэ сарын 29-нд эхлэх гэж байна. Үндэсний Үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” ХХК-тай МХБХ гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд нийт 500 сая төгрөгийн гэрээг байгуулсан байдаг. Үндэсний Дээд Лигээс гадна 1-р Лигийг мөн ивээн тэтгэж Монголын хөлбөмбөгийн төлөө жинтэй хувь нэмэр оруулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. Энэ жилийн тэмцээнд Дээд Лигийн шилдэг 10 багт 11 орны нийт 39 гадаадын тоглогчид оролцож байгаа. Энэ нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлт. Ер нь жил ирэх тусам шагналын сан болон зохион байгуулалтын чанар түүнийг дагаад хөлбөмбөгийг сонирхох сонирхогчид, тоглогчид, үзэх үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа. Энэ жилийн нээлтийг бид өмнөх жилүүдийнхээсээ илүү сонирхолтой, үр өгөөжтэй, илүү гоё болгох үднээс нээлтийн тоглолтын өмнө урлаг соёлын болон спортын алдартнуудаас бүрдсэн “Оддын Хөлбөмбөг”-ийн нөхөрсөг, бооцоот, халз тоглолтыг зохион байгуулж байна. Энэ сард Дэлхийн Аутизмийг таниулах нэг сарын хүрээнд энэ өвчний талаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, сэтгэл санаагаараа хамт байгаагаа илэрхийлэх, дэлхийн номер нэгт ордог хөлбөмбөгийн спортоор дамжуулан спортынхныгоо энэ хүмүүнлэгийн арга хэмжээ рүү чиглүүлж байгаагаараа онцлогтой юм. “Хүрхрээ” Үндэсний Дээд Лигийн тасалбар өмнөх жилийнхтэй адил 2,000 төгрөгөөр худалдаалагдана. Харин нээлтийн өдөр тасалбараа 3,000 төгрөгөөр борлуулах бөгөөд тасалбар бүрээс орж буй орлогын 33 хувь буюу 1,000 төгрөгийг “Аутизм Монгол Анд” Холбоонд хандивлагдаж, аутизмтай хүүхэд залуучуудын эрүүл мэндэд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. -“Оддын хөлбөмбөг” халз тоглолтод хэн хэн оролцох вэ тэднийг хэрхэн сонгож багт хуваасан бэ багийг танилцуулна уу? -Энэхүү үйл ажиллагааг МХБХ- ноос зохион байгуулан ажиллаж байгаа. Энд МҮОХ-ны ЕНБД, Олимпын Аварга, Гавьяат тамирчин Бадар-Ууган болон ТВ Коктейль хамтлагийн жүжигчин Цолмонбаяр нар маань дэмжиж санаачилга гарган ажиллаж байгаад талархаж байна. “Оддын Хөлбөмбөгт” оролцох тоглогчдыг сонгосон гэхээсээ илүүтэйгээр энэ үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй, хөлбөмбөгт бас хорхойтой, Монголын хөлбөмбөгийг дэмжсэн олны танил хүмүүс тэр дундаа соёл урлаг, спортын нэрт зүтгэлтнүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа гэвэл зохино. Үндэсний шигшээ багийнхаа өмсгөлүүдээр бэлгэдэж “Хөх”, “Цагаан” багуудад хуваагдана. Хөх буюу “Хөх Чононууд” багийг Олимпын Аварга, Хөдөлмөрийн Баатар Э.Бадар-Ууган ахлах бол Цагаан багийг Олимпын Аварга, Хөдөлмөрийн Баатар Н.Түвшинбаяр ахлах юм. Ингээд энэ хоёр багт бөхчүүдээс Улсын Арслан Н.Пүрэвдагва тэргүүтэй МУ-ын аварга, арслангууд, Х.Цагаанбаатар, Д.Отгондалай нарын тэргүүтэй Тив, Дэлхийн медальтнууд, С.Болд-Эрдэнэ, Э.Цолмонбаяр тэргүүтэй жүжигчид, Guys, Хурдынхан мөн Г.Ганхүү, П.Баярцэнгэл тэргүүтэй “Яг Түүн Шиг” шоуны оролцогчид зэрэг хүмүүс оролцоно. Дасгалжуулагчаар МУСГЗ Ш.Гүрбазар ах маань Хөх Чононууд багийг дасгалжуулан оролцох гэж байна. Мөн багийн эмч, сэтгэлзүйч нараар олны танил гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд, Дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж буй МИСС охид оролцох болно. -“Оддын Хөлбөмбөг”-ийн үеэр өөр ямар нэгэн сюрприз байгаа юу? -Байлгүй яах вэ. Тэр болгоныг дэлгээд яах вэ, сонирхуулахад тоглолтод оролцож буй эдгээр одод маань өөрсдийн гарын үсэгтэй бөмбөгнүүдийг тараана. Мэдээж тэдэнтэй дурсгалын зураг хамт авхуулах хүсэлтэй үзэгчид, дэмжигчид байгаа байх. Тоглолт маш өрсөлдөөнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ тоглолтын шагналын сан нийт таван сая төгрөг. Жишээ нь манай ХУРД хамтлагийн гитарчин МУГЖ Отгонбаяр ах маань энэ тэмцээнд зориулж өндөржүүлсэн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн байгаагаа хэлсэн. Бүр гурван хоног Бурхан Халдунд сүсэглэн залбирч тэмцээний ёндоогоо дуудах юм гээд бүх талаараа тоглогчид маань бэлтгэлээ базааж байгаа. Мөн хамгийн эхний гоолын эзэн тусгай шагналтай. Тэр нь хэн байх бол. Төгсгөлд нь хэлэхэд дөрөвдүгээр сарын 29-ний бямба гарагийн 13:00 цаг МХБХ-ны хөлбөмбөгийн ногоон талбайд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
https://ikon.mn/n/zt6
zt8
Ардчилсан дарангуйллыг ялах нь
Д.Жаргалсайхан
04/26/2017 09:51:00
Монгол Улсад эдүгээ ардчилсан дарангуйлал тогтсон тухай би өмнөх нийтлэлдээ бичсэн. Тэгвэл иргэд бид энэ дарангуйлалтай хэрхэн тэмцэж болох талаар ярилцах цаг нь ирлээ. Ардчиллын байгууллуудын хэлбэр нь хэвээрээ ч, эдийн засгийн хүндрэлийг далимдуулан дарангуйллын шинжтэй удирдлагын арга барил нэвтэрч байна. Демократур-улстөрчид, нэг хүний чанга дэглэмийг дэмжигч сэхээтнүүд ардчиллын байгууллуудыг ашиглан, ардчиллын үзэл санааг үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлсэн үзэл бодлыг түгээж эхэллээ. Үүний тод илрэл бол Монголд ерөнхийлөгчийн засаглалыг ихээр сурталчлах болсон явдал юм. Төрийн хөрөнгө завшигчид ял зувчуулж, улмаар төр засагт эргэн шургаж байгаа учир ардчиллын байгууллууд нь бюрократууд, олигархи болон гэмт хэрэгтнүүдийн бүтцэд барьцаалагдаж, гаднаас нь харахад ардчилсан хэвээрээ харагдавч үнэндээ демократур-улстөрийн элитийн, компанийн хэлбэртэй бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг хамгаалагчид болсоор байна. Төрийн удирдлагад мэдлэг бага, хувийн сонирхлоо чухалчилсан ажилтнууд нэмэгдэхийн хэрээр ардчилал дарангуйллын хэлбэрт шилжих нь хурдасдаг. Монголын ардчиллын ирээдүй тодорхой биш болж эхэлсэн энэ мөчид ардчиллын үнэ цэнээ аварч, хамгаалж үлдэх хамгаас чухал хоёр хэрэгсэл бол иргэний нийгэм болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм аа. Иргэний нийгмийн эрх үүрэг ба ардчиллын байгууллууд Төрийн удирдлагад иргэний нийгмийн оролцоо багасахын хэрээр төр засаг улам хаалттай, хяналтгүй болж, улмаар авлига улам бүр цэцэглэн хөгжих болно. Ардчилсан төр засагтай оронд төрийн эзэн нь иргэд, төр нь иргэдийн өмч юм. Тийм ч учраас ардчилсан нийгэмд улс төрийн болон төрийн байгууллуудад иргэний нийгэм хүчтэй нөлөөтэй. Иргэн бүр хууль ёсны шаардлага тавих замаар төр засгийг эрүүлжүүлэхийн төлөө тэмцэж болно гэдэгт итгэх ёстой. Төр засаг чинь таны мөнгийг аль хэр өгөөжтэй зарцуулж байгаа, төр засгийн ажлын талаар та аль хэр сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлдэг байх ёстой. Иргэд төрийн түшмэд болон авлигаас үүсч байгаа асуудлуудыг тодруулан харж, асууж шалгаж байх үүрэгтэй. Нөгөө талаас, ардчиллын байгууллуудын гол зорилго бол иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх, тэдэнд үйлчлэх явдал юм. Дарангуйлал руу буцаад гулгачихгүйн тулд иргэд бид ардчиллын бүх байгууллуудын үйл ажиллагааг тогтмол идэвхжүүлэх шаардлагатай байдаг. Ардчиллын байгууллуудын эрч хүчийг иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах чадвартай, эрх зүйт, ардчилсан төрийг хөгжүүлэхэд чиглүүлэх учиртай. Байгууллууд нь нийгмийн амьдрал өдөр тутам хэвийн үргэлжлэхэд мөн иргэд өөрөө-өөрсдийгөө удирдахад дэмжлэг үзүүлж байх ёстой. Төрийн эрх мэдлийн байгууллууд нь нийтийн, амин чухал асуудлуудыг шийдэхдээ бүхний түрүүнд ард иргэдийнхээ ашиг сонирхолд нийцүүлсэн байхыг ардчилсан нийгэм шаарддаг. Төрийн байгууллуудын шийдэх ёстой асуудлууд маш ойлгомжтой тодорхойлогдсон, тэд гол үүргээ аль хэр өгөөжтэй биелүүлж байгааг иргэд үнэлж дүгнэж болохоор байх ёстой. Нийтийн ашиг тус гэж юуг хэлэх, түүнд яаж хүрэх тухай нийгэмд олон янзын үзэл бодол бий. Энэ нь ч ялгаатай улс төрийн намууд үүсэн гарч ирэхэд хүргэдэг. Олон намын бүтэц, намуудын улс төрийн бодит хүч, тэдний хоорондын өрсөлдөөн нь эрх мэдэл болон эдийн засгийн нөөц нэг гарт төвлөрөхөөс нийгмийг хамгаалж, шинэ санаа гарч ирэхийг дэмжиж, нийгмийн асуудлуудыг шийдэх өөр сонголтыг бий болгодог. Улс төрийн намуудын эдийн засгийн нарийвчилсан хөтөлбөр нь сонгуулийн бэлтгэл эхлэхээс ч өмнө бэлэн болсон, ард түмнээс дэмжлэг авсан байх ёстой. Учир нь сонгуулийн үеэр ч, түүний дараа ч эргэцүүлэн бодох цаг гардаггүй ажээ. Бүх нийтийн сонгуулиуд нь ард түмний нийгмийг шударгаар зохион байгуулах эрмэлзлээ хэрэгжүүлэх багаж хэрэгсэл юм. Иргэд нь сонгууль болох цагт, улс орныхоо бодит байдлыг аль болох бүрэн ойлгосон байх ёстой. Шинээр гарч ирэх удирдагчид ч шүүх засаглалыг бодитой ажилладаг, хүмүүст ашигтайгаар шинэчилж, төр засгийг удирдаж, авлигыг арилгаж, нийтийн хөрөнгийг завшихыг зогсоож, хүнд суртлыг багасгах чадвартай байх ёстой. Улсыг удирдах эрх олж авахын тулд элитүүд нийгмийн ашиг сонирхлыг дэмждэг, үйл ажиллагаа нь ил тод, шинээр гишүүд элсүүлдэг гэдгээ ард түмэндээ харуулж чадсан байх ёстой. Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн цэвэр улс төрчөө сонгон сойно гэдэг хүлээлт нийгэмд өнөөдөр бий болоод байна. Зөрчилдөөн ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ардчилсан оронд нийгмийн асуудлуудыг ил тод, нээлттэй хэлэлцэх нь онцгой чухал. Ардчилал нь ард түмэнд мэдээлэл авах эрхийг олгодог учир шийдвэр гаргах явц нь нээлттэй, ил тод байхад чухал ач холбогдол өгдөг. Шийдвэр гаргах хэлбэр нүдэнд ил байж л нийгмийн хяналт хэрэгжинэг. Харин энэ хяналтын ажлыг сонгууль болон санал асуулга явуулах (импичмент) бүх явцыг даган ажиглаж, ил тод олон нийтийн хэлэлцүүлэг явуулдаг хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэний нийгмийн төлөөлөл гартаа авах ёстой. Үзэл санаа, сонирхлын зөрчилдөөн, мөн улс төрийн үзэл бодол, ардчиллын суурь зарчим болон үнэт зүйлийг ойлгох, хэрэгжүүлэхийн төлөөх зөрчилдөөн нь ардчиллыг бэхжүүлж байдаг. Ардчилал нь зөрчилдөөнийг тайван замаар илэрхийлэх, шийдвэрлэх арга хэрэгсэл юм. Зөвхөн ардчиллын үнэт зүйлд аюул учруулж болзошгүй зөрчилдөөнийг л хүчээр дарах шаардлага гардаг. Ардчилсан, хуулийн засаглалтай улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангахын сацуу засгийн газар, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийн байгууллагууд ба олон нийтийн байгууллага, хөдөлгөөн, мөн улс төрийн зүтгэлтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг нүднээс далд хянаж байдаг. Ардчилсан нийгэмд хүн бүр үнэнийг мэдэх эрхтэй учир хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үндсэн хуулиар баталгаажсан, мэдээллийн эрх чөлөөг хангах болон хүн төрөлхтний үнэт зүйл болох шударга байх, үнэн байх, ялгаатай байр суурийг хүндэтгэх, үг хэлэх эрх чөлөө болон жудгийг хамгаалах ёстой. Өнөөдөр Монгол улсыг ардчилсан дарангуйллаас аврах цорын ганц гарц бол иргэд бид өөрсдөө бөгөөд Монгол хүн бүр иргэний нийгмийг хөгжүүлэх, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцох явдал юм. Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.
https://ikon.mn/n/zt8
zt9
Шалгалтын дүрэм зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?
Б.Туул
04/26/2017 10:39:00
Хаврын шалгалт хаяанд ирж, Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэлтийн шалгалтынхаа бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жил 40 орчим мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо бий. Ингэхдээ их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар онлайн бүртгэлд хамрагдсан сурагч бүр Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байсан. Тиймээс элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг дуулгаж байна. ГАДААД ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮДЭЭС СОНСООД ОЙЛГОХ ЧАДВАРЫГ НЬ ШАЛГАНА Элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлээс сонгон өгнө. Ингэхдээ элсэгч бүр монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг дээр хэлсэн. Харин энэхүү заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж авахгүй юм байна. Мөн ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно. Монгол хэл, бичгийн шалгалт нь хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэх юм байна. МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ ЭЕШ-ын дүрэмд заасны дагуу элсэгчид шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Гэтэл жил бүрийн шалгалт эхлэх өдрүүдэд шалгалт өгөх байраа хайгаад олохгүй байх, товлосон цагаас хоцорч ирэх, бичиг баримтаа дутуу бүрдүүлэх зэрэг хувь хүнийхээ хариуцлагаас шалтгаалан шалгалтад орохгүй байх цөөн тохиолдол гарч байсан. Тиймээс хувийн зохион байгуулалт, бичиг баримтын бүрдүүлэлт зэрэгт сайн анхаараарай. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэдгийг БҮТ-ийнхэн анхааруулж байна. Мөн өмнөх жилүүдэд шалгалтын үеэр хуулах гэж оролдсон, янз бүрийн шифи бэлтгэж орж ирээд баригдсан, зарим нь шалгалтын анги танхимаас хөөгдөөд гарсан тохиолдол цөөнгүй бий гэдгийг шалгалтын комиссынхон хэлж байсан. Шалгалт авах анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг зүйлийг авч орохыг хориглодог. Хэрэв шалгалтын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд тухайн элсэгчийн шалгалтын материалыг хүчингүй болгоно. Мөн шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хуурч мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно гэдгийг онцгойлон анхааруулж байна.
https://ikon.mn/n/zt9
zta
2011 оны газар хөдлөлтийг зөвтгөсөн үг хэлсэн Японы сайд огцорлоо
Р.Төмөр, ikon.mn
04/26/2017 10:36:00
Японы засгийн газрын гамшгийн дараах бүтээн босголтыг хариуцсан сайд бодлогогүй үгнээсээ болж огцрох өргөдлөө өнөөдөр өглөө ерөнхий сайд Шинзо Абэд өгсөн байна. Ерөнхий сайд түүний хүсэлтийг тэр дор нь хүлээж авчээ. Сайд Масахиро Имамура өчигдөр үг хэлэхдээ 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами нь Токио орчимд биш, Японы зүүн хойд бүсэд тохиолдсон нь “сайн хэрэг” гэж хэлсэн юм. Өргөдлөө өгсний дараа сайд сэтгүүлчдэд “Би зүүн хойд нутгийн ард иргэдийн сэтгэлийг эмзэглүүлэх үг хэлсэндээ харамсаж, гүнээ уучлал гуйж байна” гэж ярьжээ. “Гамшиг Тохоку мужид болсон нь сайн хэрэг. Хэрвээ Токио орчимд ийм гамшиг тохиолдсон бол хохирол нь асар том болох байлаа“ гэж тэр өчигдөр болсон арга хэмжээний үеэр ярьсан юм. Түүнтэй хамт ерөнхий сайд Шинзо Абэ байсан гэнэ. 2011 онд болсон гамшгийн улмаас 15,893 хүн амиа алдаж, 2,553 хүн сураггүй болсон юм. Сөрөг хүчнийхэн Имамуро сайдыг огцруулах нь хангалтгүй, ийм хүнийг сайдаар томилсон Шинзо Абэд хариуцлага тооцох ёстой гэж байна. Эх сурвалж: Japan Today
https://ikon.mn/n/zta
ztb
29 дүгээр тусгай сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
Г.Цэнд-Аюуш, iKon.mn
04/26/2017 10:45:00
Гэрэл зургийг mpa.mn Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас 29 дүгээр тусгай сургуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 29 дүгээр тусгай сургуулийн асуудалтай холбогдох Нийслэлийн засаг даргын захирамж гарч, тус сургуулийн захирал Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. НЗД-ын орлогч Ш.Анхмаа “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр БСШУСЯ-наас албан ёсоор Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авлаа. БСШУСЯ-ны Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 29-р сургуулийн захирлыг үүрэг ажлаас нь чөлөөлж, тус сургуулийн захирлыг хавсран гүйцэтгэгчийг томилох шийдвэр гарсан. Нийслэлийн хэмжээнд нийт тусгай зургаан сургууль үйл ажиллагаа явуулдаг. 29-р сургуульд гарсан зөрчил бусад тусгай сургууль дээр ч мөн ийм асуудал байхыг үгүйсгэхгүй учраас Нийслэлийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулж, тусгай зургаан сургуульд хяналт шалгалт явуулан зохих арга хэмжээнүүдийг авах болно. Өнөөдрийн байдлаар 29 дүгээр тусгай сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн явж байна” хэмээн тайлбарлалаа. "Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээс үүдэн ажлаас нь чөлөөлж байгаа" НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга​ А.Даваажаргал “29 дүгээр тусгай сургуулийн асуудлуудыг ялгаж салгах ёстой. Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээс үүдэн ажлаас нь чөлөөлж байгаа. Бидний нотолсон зүйл хөдөлмөрийн гэрээтэй холбоотой. Харин эрүүгийн шинжтэй асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, тогтооно. Бидэнд байгаа мэдээллээр эрүүгийн шинжтэй асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа. Мэргэжил, ур чадвар нь ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул өнөөдрөөс эхлэн 29 дүгээр тусгай сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна гэж ойлгож болно” гэлээ. "Тусгай сургуульд тусгай хяналт тавих хуулийн заалт одоогоор байхгүй" Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл “Нийслэлийн Боловсроын Газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шинжилгээний ажлыг явуулдаг. Энэ дагуу явуулсан шалгалтаар асуудал үүсэхээс өмнө нь зөрчил илэрсэн. Камержуулах асуудлын хувьд нийслэлийн цэцэрлэгүүд 90 гаруй хувьтай, сургуулиуд мөн дотоод нөөц бололцоонд тулгуурлан камержуулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Ямар нэг зөрчил үүссэн тохиолдолд бичлэгийг хууль тогтоох байгууллагаас баримт болгон авч, шалгадаг. Тусгай сургуульд тусгай хяналт тавина гэдэг хуулийн заалт одоогоор байхгүй” гэв.
https://ikon.mn/n/ztb
ztc
Хятад улс анхны дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө өнөөдөр хүлээж авлаа
Р.Төмөр, ikon.mn
04/26/2017 11:19:00
Хятад улсын анхны дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг далайд гаргах ёслол өнөөдөр өглөө болсон байна. Хятадын хоёр дахь тээвэрлэгч хөлгийг Ляонинь мужийн Далянь боомтоос далайн усанд тавьжээ. Шинэ хөлөг 315 метр урт, 75 метр өргөн хэмжээтэй, 70,000 тонн жинтэй. 1998 онд Украинаас дутуу үйлдвэрлэгдсэн Зөвлөлтийн Варяг хөлгийг худалдан авч, засаж сэлбээд “Ляонинь” нэрээр ашиглаж байгаа нь өнөөдрийг хүртэл Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цорын ганц тээвэрлэгч байсан юм. Шинэ тээвэрлэгчийг үйлдвэрлэх ажил 5 жилийн хугацаанд үргэлжилсэн байна. Хэдийгээр Хятад улс хоёр тээвэрлэгчтэй болсон ч гол өрсөлдөгч АНУ-аас тэнгисийн цэргийн хүчин чадлын хувьд хол хоцорсон хэвээр байгаа юм. Одоогоор нэр өгөөгүй байгаа, “Type oo1A” түр нэртэй шинэ хөлөг нь АНУ-ын 100,000 тонн жинтэй, цөмийн хөдөлгүүртэй тээвэрлэгчээс бараг хоёр дахин бага хэмжээтэй. Тэгвэл 2021 онд үйлдвэрлэж гаргах Хятадын гурав дахь тээвэрлэгч нь цөмийн хөдөлгүүргүй байхаар төлөвлөгдөөд байна. АНУ-ын армид 10 нисэх онгоц тээвэрлэгч байдгийн дөрөв нь Ази, Номхон Далайн бүсэд байрладаг ажээ. Нисэх онгоц тээвэрлэгч нь агаарын довтолгоог дэлхийн хаана ч явуулах боломж олгодог чухал зэвсэглэл юм. Дэлхийн цөөн хэдэн улсад ийм хөлөг байдгийн ихэнх нь АНУ-д ноогдож байна. Эх сурвалж: South China Morning Post
https://ikon.mn/n/ztc
ztd
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын үйлчилгээг Д.Сүхбаатрын талбай дээр авах боломжтой
ikon.mn
04/26/2017 11:22:00
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг маргааш буюу 4 дүгээр сарын 27-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчилнэ. Мөн Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх юм. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үйлчилгээний талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой. Түүнчлэн тэтгэвэр тогтоолт, олголтын талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл нээлттэй өдөрлөгт оролцоорой. Өдөрлөг 11:00-16:00 цагийн хооронд болно гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
https://ikon.mn/n/ztd
zte
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д айлчилна
ikon.mn
04/26/2017 11:39:00
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ирэх тавдугаар сард БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг хангах асуудлын хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам болон Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрт тус тус гарын үсэг зурах юм. Түүнчлэн Монгол Улсын ХЗДХЯ, БНХАУ-ын Хууль зүйн яам болон Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг дахь офшор бүсийн эрх зүйн зохицуулалтын талаар туршлага судлах зэрэг асуудлаар ярилцав. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Хууль зүй яам болон Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай айлчлалын үеэр танилцана. Эх сурвалж: ХЗДХЯ
https://ikon.mn/n/zte
ztf
Монголын Урлагийн Зөвлөл ХАРИУЦЛАГАТАЙ, БҮТЭЭЛЧ, ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 15 ЖИЛ
ikon.mn
04/26/2017 11:51:00
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-гийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Өнгөрсөн хугацаанд МУЗ нь байгууллагын засаглал, хүний нөөц, санхүүжилтын хувьд хөгжин бэхжиж, үндэсний болон олон улсын түвшинд хөтөлбөрүүдээ тогтвортой хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа дамжуулан соёл урлагийн салбарын нийгэм эдийн засаг, хүний хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Монголын соёлыг олон улсад сурталчлах, Монгол уран бүтээлчдийг олон улсад уран бүтээлээ туурвихад нь дэмжих, гадны уран бүтээлчдийг Монголд урьж авчрах зэргээр урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ, Австрали, Афганистан, Бельги, Герман, Дани, Канад, Иран, Их Британи, Норвеги, Солонгос, Тайвань, Турк, Польш, Хятад, Франц, Япон гэх зэрэг дэлхийн 47 орны үндэсний соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй бүтээлч олон талт хамтын ажиллагааг тогтвортой явуулж ирлээ. Мөн олон нийтийн урлагийн боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд урлагийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг таниулан сурталчлах, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа. 2017 онд МУЗ-ийн 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд МУЗ-ийн Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, олон талт хамтын ажиллагааг олон нийтэд өргөнөөр таниулан сурталчлах зорилготой “Хариуцлагатай, Бүтээлч, Олон талт хамтын ажиллагааны 15 жил” аяныг санаачлан Ариг Банк, “Анрид” ХХК-тай хамтран жилийн турш зохион байгуулна. Хариуцлагатай гэдэг нь МУЗ-ийн соёл урлагийн салбарт 15 жилийн турш оруулсан хувь нэмэр, ололт амжилтаар дүгнэгдэнэ. Тухайлбал 2016 оны 12 сарын байдлаар МУЗ нь 6,2 гаруй сая ам. долларын санхүүжилтийг бүрдүүлж, Монголын урлагийн хөгжилд хөрөнгө оруулсан байна. Эдгээр санхүүжилтыг бий болгоход 582 төслийг санаачлан хэрэгжүүлж, 847 ивээн тэтгэгч санхүүжүүлэгчтэй хамтран ажиллаж, 1072 ажлын байрыг бий болгон, 448,000 ам долларын албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд улсад тушаасан байна. Бүтээлч гэдэг нь МУЗ нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжсэн үзүүлэлтээр дүгнэгдэнэ. МУЗ нь соёл урлагийн байгууллага уран бүтээлчид болон бусад салбарын мэргэжилтнүүдийг дэмжиж нийт 5183 уран бүтээлч ба соёлын өв тээгчид, 1163 урлагийн менежерийг төсөл хөтөлбөрт хамруулж, уран бүтээл ба мэргэжлийн сургалтаар дамжуулан тэдгээрийн ур чадавхийг дээшлүүлсэн байна. Мөн үндэсний болон олон улсын тэтгэлэгийг 373 залуу авьяаслаг уран бүтээлчдэд олгон, сургалт хөтөлбөрт 1207 багш, 7488 хүүхэд залуучуудыг хамруулж, нийтдээ 4,966,610 үзэгч сонсогчдод хүрч ажилласан байна. Олон талт хамтын ажиллагааны хувьд МУЗ-ийн гадаад болон дотоодын хамтрагч байгууллага, төсөл хөтөлбөр болон бусад салбарын хамтын ажиллагааг багцлан хүргэж байна. Олон улсын соёлын солилцооны хүрээнд Монголын уран бүтээлчдийг олон улсын урлагийн наадам, аялан тоглолт, үзэсгэлэн, урт болон богино хугацааны сургалт, туршлага солилцох хөтөлбөрт оролцуулж, гадаадаас олон орны уран бүтээлчдийг Монголд урьж авчрах зэргээр нийт 455 хүнийг олон улсын төсөл хөтөлбөрт хамрууллаа. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан 158 олон улсын хамтрагч, 135 олон улсын хандивлагчдийг бий болгож, дотоодын 554 хамтрагч байгууллага, 98 хандивлагч байгууллагатай хамтран Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр орууллаа. Эдгээр ололт амжилтыг танилцуулах зорилгоор МУЗ-ийн 15 жилийн ойн нээлтийн ажиллагаа болгож “Урлагийн үнэ цэнэ” арга хэмжээг 2017 оны 4-р сарын 27-нд Corporate Hotel & Convention Centre-т зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжилд оруулж буй урлагийн хувь нэмэр, түүний үр нөлөө, хамрах хүрээ, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага зэрэг өргөн агуулгатай “Урлагийн үнэлэмж” хэлэлцүүлэг, анх удаа олон нийтэд толилуулах “Үл танигдах” орчин үеийн бүжиг, “Re-Imagine Mongolia” үзэсгэлэн, АНУ-ын соёлын элч болох “Vocal Trash” хамтлагийн тоглолт болон “ACM” уран зураг бүтээх агшин зэрэг сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулна. Эцэст нь бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин, соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан бүхий л байгууллага, хувь хүн, хамтрагч, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа гүн талархал илэрхийлэхийн ялдамд МУЗ-ийн “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” аянд нэгдэхийг уриалж байна! Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn сайт болон 319015 дугаарын утсаар холбогдож авна уу.
https://ikon.mn/n/ztf
ztg
Хиймэл умайг хурган дээр амжилттай туршлаа, удахгүй хүн…
Р.Түвшин, iKon.mn
04/26/2017 11:48:00
Филаделфийн Хүүхдийн Эмнэлгийн судлаачид анх удаа хиймэл умай зохион бүтээж, түүндээ хонины ургийг дөрвөн долоо хоногийн турш амжилттай бойжуулсан байна. Энэ хугацаанд хурганы эд эрхтнүүд хэвийн хөгжиж байсан гэнэ. Дараагийн ээлжинд хүний ургийг ийм аргаар бойжуулах боломжтой гэж туршилтыг явуулсан судлаачид үзэж байна. Хэрвээ ингэж чадвал хүн төрөлхтний төрөлтийн улмаас үүсдэг эрсдлүүдийг их хэмжээгээр багасгах юм. “Бүрэлдсэн ургийг өсөж томрохоос нь өмнө буюу жирэмслэлтийн эхний шатанд нь эхийн хэвлийгээс гаргаж, ийм хиймэл умайд суулган бойжуулж төрүүлэх санаа бол бүхэлдээ уран зөгнөл юм” гэж туршилтыг удирдсан Алан Флэйк ярьж байна. “Biobag” гэж нэрлэж байгаа энэхүү төхөөрөмж нь яг эхийн хэвлий дэх орчин нөхцлийг хиймлээр бүрдүүлдэг ажээ. АНУ-д шинээр төрөгсдийн 10 хувь нь дутуу төрдөг тул эхний ээлжинд ийм аргаар үргэлжлүүлэн бойжуулж болох гэнэ. Яваандаа хүүхэд төрүүлэх ажлаас эмэгтэйчүүд чөлөөлөгдөх боломжтой болох аж. Судлаачид туршилтын тайлангаа өчигдрийн Nature Communications сэтгүүлд нийтэлжээ. Эх сурвалж: The Verge
https://ikon.mn/n/ztg
zti
Валютын захын хөгжлийг нэг шат ахиулсан ЦАХИМ ТАЛБАРЫН нээлт боллоо
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
04/26/2017 12:12:00
Гэрэл зургийг MPA.mn Валют арилжааны “Банк хоорондын цахим талбар”-ыг нээх ёслол өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдлаа. Ханшийн хэт савлагаа манай улсын иргэн, ААН-ын анхаарлын төвд байдаг, нөлөөлөл ихтэй, чухал асуудал юм. Монгол Улсын валютын зах зээл улирлын хэлбэлзэл өндөртэй, цөөн тооны арилжааны банктай, зэх зээлийн хэмжээ жижиг тул томоохон валютын арилжаа хийх аж ахуйн нэгжүүдэд хүндрэл тулгардаг байв. Үүний нэг шалтгаан нь нэгдсэн дэд бүтэц дутмаг байсантай холбоотой. Монголбанкнаас бий болгосон валют арилжааны “Банк хоорондын цахим талбар” бий болсноор энэ асуудлууд шийдэгдэх эхлэл тавигдаж байгаа юм. "Банк хоорондын валют арилжааны цахим талбар" гэж юу вэ? Банк хоорондын гадаад валютын арилжааг Блүүмберг терминалаар дамжуулан хийх цомхон хэмжээний биржийн систем юм. Цахим талбарт арилжааны банкууд шууд оролцох эрхтэй бөгөөд харилцагч та арилжааны банкуудаар дамжин оролцох боломжтой. Гэрэл зургийг MPA.mn Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Олон жилийн турш энэ дэд бүтцийн асуудлыг яаж боловсронгуй болгох вэ гэдгийг зах зээлд оролцогчид болон Төв банк ярилцаж ирсэн. Өнгөрсөн 2016 онд УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Өнөөдөр энэ ажлын эхлэл тавигдаж, Монгол Улс банк хоорондын валютын арилжааны цахим талбартай болж байгааг албан ёсоор зарлахад таатай байна. Энэхүү цахим арилжааны талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд оролцох боломжтой. Арилжааны банкуудаар дамжуулж ААН, иргэд мөн оролцох боломжтой. Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын төлбөр тооцоо, спот ханш бүрэлдэх, валютын захын хүртээмж, ил тод, нээлттэй байдал бүрэлдэх, Монголбанк шаардлагатай үед зах зээлд оролцох интервенцийнхээ бодлогыг тодорхойлох боломж бүрдэнэ. Цаашид валют арилжааны нэгдсэн талбарыг бий болгох үндэс суурийг тавих боломжтой” гэсэн юм. "Банк хоорондын валют арилжааны цахим талбар"-ын ШИЙДЭХ ГОЛ АСУУДАЛ ЮУ ВЭ? Уг талбар ашиглалтад орохоос өмнө иргэд, ААН-үүд ихэвчлэн банкуудын самбарын ханшаас мэдээлэл авч, их хэмжээний валют худалдах, худалдан авах арилжаа өөр дүнгээр хийгддэг байсан тул томоохон бөөн дүнтэй арилжаа ямар ханшаар хийгдэх нь тодорхой бус байсан юм. Харин уг талбар ашиглалтад орсноор 100 мянган ам.доллараас өндөр дүнтэй валютын арилжаа ямар ханшаар хийгдэж буй нь тухай бүртээ уг талбарт харагдах тул зах дээрх валютын ханш бодитой тогтож, зах зээл илүү үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ. "Цахим талбарын арилжаа идэвхжихээр энэ нь валютын захын хөтлөгч ханш болно" Гэрэл зургийг MPA.mn Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваагаас зарим зүйлийг тодрууллаа. -Иргэд “Найман шарга” захаас ханшаа ихэвчлэн хардаг. Цахим талбар бий болсноор ямар өөрчлөлт гарах вэ? -Цахим талбарын арилжаа идэвхжихээр энэ нь валютын захын хөтлөгч ханш болно. Ингэснээр энэ ханш яваандаа хамгийн хөрвөх чадвартай, хамгийн сайн ханш хэд байна гэдгийг илтгэх боломжийг бий болгох юм. -Ченжүүд тоглолт хийх боломжгүй болно гэсэн үг үү? -Тийм. Захын нэгдмэл байдлыг хадгалснаар зах дээрх оролцогчид олон болно гэж ойлгох хэрэгтэй. Ингэвэл хэн нэгэн томоохон тоглогч зах зээлийг савлуулах, зах зээлд нөлөөлөх боломж нь буурах юм. -Иргэд, ААН, ББСБ-ууд арилжаанд хэрхэн оролцох вэ? -Банкаар дамжуулан оролцох боломжтой. Бид арилжааны ханш тухайн цаг мөчид хэд байна, эрэлт нийлүүлэлт ямар байна гэдгийг зарлах учраас иргэд, ААН, ББСБ-ууд тухайн ханшаар арилжаанд оролцох боломжтой болох юм. -"Найман шарга" дээр ажилладаг ченжүүд энэ талбарт орж байгаа юу? -Банкаар дамжуулан оролцох боломжтой. -"Найман шарга" зах байгаа тохиолдолд өөр үнэ яваад л байна гэсэн үг биш үү? -Захын эргэлт томорч, эрэлт нийлүүлэлт нэг газар уулзахаар бусад ханшууд цахим талбар дээрх ханшаа дагаж тогтох учиртай. -Ханшийн мэдээллийг хаанаас авах вэ? -Бид Монголбанкны вэбсайт болон банкуудын цахим хаягаар, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байхаар төлөвлөсөн. -100 мянган ам.доллараас доош хэмжээтэй арилжаанд оролцох гэж байгаа иргэд яах вэ? -Банк хоорондын нэг арилжааны доод хэмжээ нь 100 мянган ам.доллар байгаа. Гэхдээ 100 мянган ам.доллараас доош хэмжээтэй валют авах, зарах сонирхолтой иргэдийн хүсэлтийг банкууд багцалж арилжаа хийх боломжтой учраас зөвхөн том хэмжээний арилжаа хийх боломжтой гэж ойлгож болохгүй. -Цахим талбарын арилжаанд бүх банкууд оролцож байгаа юу? -Манай арилжааны 14 банкнаас 11 нь оролцож байгаа. Яваандаа арилжааны банкууд нэмэгдэж оролцох бололцоо нь бүрэн нээлттэй. -Цахим талбар идэвхтэй ажиллахад ямар хугацаа шаардлагатай вэ? -Бид дөрөвдүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэл туршилтын арилжааг эхлүүлсэн. Арилжааны идэвхжил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 дахин нэмэгдэж 28 сая ам.долларт хүрсэн. Иргэд, ААН-үүд банкаараа дамжуулаад арилжаанд оролцвол идэвхжил нь улам нэмэгдэнэ. Цахим талбарт арилжаанд оролцогчдын ёс зүйн асуудал их чухал. Тиймээс Монголын банкуудын холбоо, арилжааны банкууд болон бусад оролцогч талууд нээлтийн үеэр ёс зүйн дүрмээ баталж гарын үсэг зурлаа. ФОТО ЗУРГУУД: Гэрэл зургийг MPA.mn Гэрэл зургийг MPA.mn Гэрэл зургийг MPA.mn Гэрэл зургийг MPA.mn Гэрэл зургийг MPA.mn
https://ikon.mn/n/zti
ztj
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
А.Төгөлдөр, iKon.mn
04/26/2017 12:18:00
Гэрэл зургийг mpa.mn ЕБС-ын нэгдүгээр ангид элсэх багачуудын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр бүртгүүлнэ. Бүрдүүлэх материал: Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон ИБМТ-ийн лавлагааг үзнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй. Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ.
https://ikon.mn/n/ztj
ztk
Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг ТҮЦ машинаас авдаг боллоо
А.Төгөлдөр, iKon.mn
04/26/2017 12:33:00
Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг Төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой болж байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг өнөөдрөөс эхлэн /2017.04.26/ “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинаас авах боломжтой боллоо. Ингэснээр орон зай, цаг хугацааны хязгаарлалт арилж, улсын хэмжээнд байршуулсан 108 ТҮЦ машинаас: Нэрийн дансны мэдээлэх хуудас, Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Ажил олгогчийн лавлагаа, Халамж үйлчилгээний газар өгдөг лавлагаа зэрэг дөрвөн төрлийн лавлагаа мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм. Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зорилгоор нийгмийн даатгалын цаасан лавлагааг халж, нийгмийн даатгалын үйлчилгээний цахим машиныг 2014 оноос үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ хугацаанд иргэд байгууллагаас нийт 795,000 удаа хандалт хийж лавлагаа мэдээлэл авсан байна. Ийнхүү Төрийн үйлчилгээний цахим машинтай холбосноор үйлчилгээний хүртээмж улам сайжрах юм. Эх сурвалж: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар
https://ikon.mn/n/ztk
ztl
"Салхивчны иж бүрэн агаар шүүгч" инновацийн шилдэг шийдлээр тодорлоо
Т.Өлзийбаяр, iKon.mn
04/26/2017 13:02:00
Гэрэл зургийг mpa.mn Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Оюуны өмчийн газрын хамтран боловсруулсан журмын дагуу “Инновацийн шийдэл–бидний амьдралд” сэдэвт уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулжээ. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шилдэг бүтээлийг тодруулах ёслол өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркт боллоо. Уралдаанд нийт 39 бүтээл ирүүлснээс эцсийн шатны шалгаруулалтад гурван шийдлийг сонгожээ. I байр Зохион бүтээгч З.Золжаргалын "Салхивчны иж бүрэн агаар шүүгч" шийдэл II байр Химийн хүрээлэнгийн судлаачдын баг М.Баяржаргал, Т.Ган-Эрдэнэ, Ц.Ариунсайхан, Б.Мөнхцэцэг, А.Жанболат, Э.Лхагвамаа нарын "Холимог уургийн гидролизат гарган авах" шийдэл III байр Судлаач Д.Илчгэрэлийн "Өндөр хурдтай их гадаргуутай дулаан солилцогч" шидэл. Эхний гурван байрт шалгарсан бүтээлүүдэд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын медаль, мөнгөн шагналыг гардууллаа. "Салхивчны агаар шүүгчийг айл болгон хэрэглэх боломжтой бөгөөд өртөгийн хувьд 100 мянган төгрөг" Гэрэл зургийг mpa.mn Зохион бүтээгч З.Золжаргал " Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд өөрийнхөө оролцоог оруулахыг зорьсон. Одоогоор хамгийн тулгамдаж байгаа асуудал агаарын бохирдол болоод байна. Иймээс хоёр жилийн хугацаанд туршилт судалгаа хийсний үр дүнд салхивчны иж бүрэн агаар шүүгчийг хийсэн. Салхивчны агаар шүүгчийг айл болгон хэрэглэх боломжтой бөгөөд өртөгийн хувьд 100 мянган төгрөг" гэв. Фото сурвалжилга Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/ztl
ztm
“Улаанбаатар Смарт Карт” ХХК: МЭДЭГДЭЛ
ikon.mn
04/26/2017 13:54:00
Гэрэл зургийг mpa.mn НИТХ-ын шийдвэрийн дагуу “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдан Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа томоохон компани юм. Бид “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэж ирсэн билээ. Төслийн санхүүжүүлэгч нь Сөүл хотын өмчит “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм. Тус корпораци нь энэхүү системийг анх 2004 онд Солонгос улсад нэвтрүүлсэн. Түүнээс хойш дэлхийн олон улс орон, томоохон хотуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг корпорациудын нэг билээ. 2015 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол, Солонгосын хамтарсан 10 гаруй судалгааны баг ажиллаж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх ажлын туршилт, бэлтгэлийг бүрэн хангаж, иргэд зорчигчид 2015 оны долдугаар сарын 24-нөөс албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм. Түүнээс хойших хоёр жил гаруйн хугацаанд төсөл амжилттай хэрэгжиж, энэ сарын 1-ний өдрөөс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь цахим төлбөрийн системд шилжиж чадлаа. Энэ нь томоохон амжилт бөгөөд бид төслийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байгаа болно. Цаашид ч нийтийн тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалт татаж, шинэ технологи нэвтрүүлэх зорилт тавьснаа эхлүүлээд ажиллаж байна. Гэвч бидний ажиллаж ирсэн зам тийм ч дардан байсангүй. Улстөрийн шалтгаанаар, хувийн ашиг сонирхлоор “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаанд саад болох оролдлогыг зарим улстөрч, албан тушаалтнууд хийсээр ирснийг энд зориуд тэмдэглэн хэлье. Үүний улмаас өнгөрсөн хугацаанд их ажлын хажуугаар олон удаа Монгол Улсын хууль, хяналтын бүхий л байгууллагад шалгуулж, үнэн мөнөө тогтоолгосоор ирсэн. Гэтэл иймэрхүү байдал өнөөдөр ч үргэлжилж байгаад харамсаж байна. Хэн нэгэн этгээдийн хувийн, явцуу ашиг сонирхлын үүднээс гүтгэлэг, доромжлол, дарамт бидэн рүү чиглэж, улмаар тэрхүү хүслийг гүйцэлдүүлэхэд зарим нэр хүнд бүхий томоохон хэвлэл мэдээллийн байгууллага хүртэл татагдан оролцож, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хийсэн бүтээсэн бүхнийг харлуулан, баллуурдаж, гэмт хэрэг үйлдэж буй мэтээр гүтгэн доромжилж байгаад харамсахын зэрэгцээ туйлын их гомдолтой байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Нийтийн тээврийн салбар нь өөрөө том салбар бөгөөд олон талын хамтын ажиллагаан дээр үйл ажиллагаа нь явагдаж байдаг билээ. Буруу ташаа мэдээллээс болон манай компани төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, нийтийн тээврийн зорчигч үйлчлүүлэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Энэ байдал даамжирч, Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, шинэ технологи нэвтрүүлэн, нийслэлийн хөгжил, нийтийн тээврийн үйлчилгээнд томоохон үсрэлт хийсэн хөрөнгө оруулагчдад элдэв нэр хаяг өгч цоллох, гүтгэх, доромжлох, дарамтлах үйлдлүүдийг үзүүлэх нь хэрээс хэтэрлээ. Нийтийн тээврийн төлбөрийн картыг хөгжүүлэн такси үйлчилгээ, авто зогсоол, тээврийн үйлчилгээ болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжийг иргэдэд бий болгож өгөх зорилгоор хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан ч иймэрхүү байдлаар тогтвортой бус нөхцөл байдал үүсгэж байгаа нь цаашид өргөжүүлэхэд бэрхшээлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Мөн хөрөнгө оруулагчдын урам хугарч, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүйд хүрч, улмаар манай улсад оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн татах ноцтой шийдвэр гаргаж болзошгүй түвшинд хүрлээ. Мөн Улаанбаатар смарт карт ХХК нь өөрсдийн туршлага, нутагшуулсан техник технологийн нау-хауг бусад улс орнууд хотуудруу экспортлох мастер төлөвлөгөө боловсруулж байгаа боловч энэ боломжийг алдах нөхцөл байдал үүсэхвий гэдгээс болгоомжилж байна Иймд бид сайн дураараа Монгол Улсын хууль, хяналтын байгууллагуудад хандаж, өөрсдийгөө шалгуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан. Мөн биднийг гүтгэж худал мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгуулахаар гомдол гаргах болсныг албан ёсоор мэдэгдэж байна. УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК
https://ikon.mn/n/ztm
ztn
Ю.Дарийжав: Хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн 213 хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна
А.Үлэмж, iKon.mn
04/26/2017 14:07:00
Гэрэл зургийг mpa.mn Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд “Монголын хүүхдийн ордон”-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэж үзэж байна. Эцэг эхийн төлөөлөл Ю.Дарийжав "Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд нийт 213 хүүхэд суралцдаг. Энэхүү 213 хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Учир нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бүжгийн дугуйлангийн багш Б.Хулан, концертмейстер Ц.Оюунчимэг нарыг ажлаас нь халсан. Энэ нь хүүхдийн эрх ашгийг шууд хохироож байгаад эцэг эхчүүд өргөх бичиг барьж, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаатай уулзсан. Ингэснээр Б.Цэнгэлмаа эцэг эхчүүд болон хүүхдүүд, өөрийн ажилчдын өмнө уучлалт гуйж эргүүлэн ажилд авахаа мэдэгдсэн. Гэтэл нэг хоногийн дараа өөрийн гаргасан шийдвэрээ цуцалж хоёр багшийг дахин халсан. Яагаад эргэн халсан гэхээр хоёр багшийг байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзсэн. Учир нь, манай эцэг эхийн зөвлөл өмнөх өдөр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хүүхдийн ордны хоёр багшийг халлаа гэсэн мэдээлэл цацсан байсан юм. Одоогийн энэ Ардчилсан нийгэмд бид яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж болохгүй гэж. Энэ хүн тус байгууллагыг удирдах чадваргүй болохоо нотлон харууллаа. Өнөөдөр 213 хүүхдээс зөвхөн 50 хувь нь хичээлдээ явж байгаа. Үлдсэн хүүхдүүд яагаад явахгүй байна гэхээр "Бид хуучин багштайгаа хичээллэмээр байна, шинэ багштай хичээллэхгүй" гэж гомдоллож байна. Б.Цэнгэлмаа захиралтай удаа дараа уулзах гэсэн боловч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар бидэнтэй уулзахгүй байгаа. Мөн бид зохих ёсны дээд байгууллагуудад өргөдөл, гомдлоо өгсөн байгаа. Хариу мэдэгдэл одоохондоо ирээгүй байна" гэв. Хүүхдүүд тавдугаар сарын 7-нд бүтэн жилийн туршид сурсан зүйлээрээ тайлан тоглолт хийдэг байна. Гэтэл хүүхдүүдийн хичээсэн, сурсан мэдсэнээ тайлагнах тайлан тоглолт хийгдэх нөхцөлгүй болж байгаа аж.
https://ikon.mn/n/ztn
zto
Нүхтэд гарсан түймрийг цурманд орууллаа
С.Бадрал, iKon.mn
04/26/2017 15:16:00
Гэрэл зургийг mpa.mn эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 15:16 2017/04/26 Богд Уулын Нүхтийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө. Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна. Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn 14:04 2017/04/26 Нүхтэд гарсан түймрийг унтраахаар 60 гаруй хүн ажиллаж байна Гэрэл зургийг mpa.mn Өдрийн 12.24 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч түймрийн голомтод очин ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар 5 га талбай түймэрт шатжээ. Гал сөнөөгчид гал түймрийг газар авахуулалгүй шуурхай унтраахаар ажилласаар байна. Гэрэл зургийг mpa.mn Ард иргэдэд анхааруулахад, энэ сарын 26-наас эхлэн ихэнх нутгаар огцом дулаарч, хуурайшилт ихтэй байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, цогтой үнс, нурмыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 15:16 2017/04/26 Богд Уулын Нүхтийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө. Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна. Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn Гэрэл зургийг mpa.mn
https://ikon.mn/n/zto
ztp
Yahoo-г доройтуулсан захирал $186 саяын шагнал авна
Р.Түвшин, iKon.mn
04/26/2017 14:08:00
Интернэтийн онлайн үйлчилгээ үзүүлэгч Yahoo компанийн үндсэн бизнесийг АНУ-ын хамгийн том харилцаа холбооны компани Verizon $4.49 тэрбумаар худалдаж авахаар болоод байгаа. Ирэх зургаадугаар сарын 8-нд тус компанийн хувь эзэмшигчид хуралдаж, дээрх наймааг албан ёсоор батлах юм. Харин баталсан тохиолдолд Yahoo компанийн гүйцэтгэх захирал Мэрисса Мэйер нийтдээ $186 саятай тэнцэх хэмжээний урамшуулал авахаар болсон байна. Түүнийг нийт $186 саяын үнэ бүхий хувьцаа, үнэт цаас эзэмшдгийг харуулсан бичиг баримтыг хуралд хэлэлцүүлэх материалд оруулсан байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Тиймээс Verizon-той хийх наймаа дэмжигдмэгц Мэйерт их хэмжээний шагнал урамшуулал шууд олгогдох юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Мэйер Yahoo компанид ажиллахдаа нийт $200 саяын цалин хангамж хүртсэн байна. Мэйерийг удирдаж байх хугацаанд Yahoo компани хэрэглэгчдийнхээ их хэмжээний хувийн мэдээллийг хакеруудад алдсан нь түүхэн дээд амжилт тогтоосон. Өнгөрсөн оны есдүгээр сард тус компани 500 сая хэрэглэгчийн мэдээллийг алдсанаа зарласан бол арванхоёрдугаар сард дахин 1 тэрбум хүний мэдээллийг алдсанаа зөвшөөрсөн юм. Сонирхолтой нь 2014 онд алдагдсан мэдээллийн тухай 2016 оны сүүлээр зарлажээ. 2012 онд угийн хүндрэлтэй тулгараад байсан Yahoo компанийг удирдахаар ирэхдээ Мэйер тус компанид эргэлт хийхээ амлаж байв. Гэвч түүний ажиллах таван жилийн хугацаанд Yahoo үр ашиггүй зүйлд багагүй хөрөнгө оруулж, хэд хэдэн удаа нууц мэдээллээ алдаж, Мэйерийн ажил хүлээж авсан жилийн нөхцөл байдалтай харьцуулбал эрс доройтсон юм. 2008 онд Yahoo-г худалдаж авахаар Microsoft $44.6 тэрбумын санал тавьж байсан нь өнөөдрийн Verizon-ий саналаас 10 дахин өндөр дүн байв. Мэйер Yahoo-гийн контент бизнесийг өргөжүүлэхээр 2013 онд $1.1 тэрбумаар Tumblr блогийн үйлчилгээг худалдан авч, дараа нь телевизийн салбарт орж, Америкийн томоохон сэтгүүлчдийг үнэ цохин ажилд авч байсан ч үр дүнд хүрээгүй юм. Эх сурвалж: The Guardian
https://ikon.mn/n/ztp
ztq
Х.Бадамсүрэн: Намайг ажиллаж байгаа үед тийм тансаглал алга
Т.Өлзийбаяр, iKon.mn
04/26/2017 14:49:00
Гэрэл зургийг mpa.mn Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан хэвлэлийн бага хурлын үеэр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. -"Эрдэнэт үйлдвэр" яагаад хэмнэлт хийхгүй байна вэ? Тухайлбал 180 саяар засвар хийсэн гэж байна. 21 саяар буйдан авсан гэх юм. Хэмнэлтийг төрийн компани өөрсдөөсөө эхлүүлж болохгүй байгаа юм уу? -"Эрдэнэт үйлдвэр хэмнэлттэй ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэр хоногт 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн захирлууд Lexus 570 машин унаж байсан юм билээ. Миний нэртэй холбогдож байгаа машины асуудал 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр яригдсан юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 30-нд захирлаар томилогдсон. Шинэ машин болон ямар ч буйдан худалдаж аваагүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр миний өмнө ажиллаж байсан захирлын машиныг өөр газарт шилжүүлэх болж, оронд нь өөр машин авах болсон. Гэрээ хэлцлээр шийдэгдсэн асуудал. Миний оронд Эрдэнэтийн захирлаар очсон хэн ч байсан тэр машиныг л унах байсан. Түүнээс миний хувьд хэвлэлүүдээр гараад байгаа шиг тансагладаг, машин унаа үзээгүй мэт аашилсан зүйл байхгүй. Тавилга орон байрын хувьд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болон орлогчид нь шинээр байр барьж өгсөн асуудал өмнө нь байсан. Намайг ажиллаж байгаа үед тийм тансаглал алга. Шинэ машин болон ямар ч буйдан худалдаж аваагүй. Ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд ОХУ-ын 270 ажилчныг 150 болгож цөөлнө -Таны туслахаар орос эмэгтэй ажилладаг юм байна. Монгол хүмүүсээ ажлын байраар хангах тал дээр анхаарч байна уу? -Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жил хамтарсан үйлдвэрийн статустай ажилласан. Энэ хугацаанд хамтарсаар ирсэн Оросын ард түмэнд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Эрдэнэт үйлдвэрт 270 орчим ОХУ-ын гэрээт ажилчин ажиллаж байна. Үйлдвэр төрийн мэдэлд шилжсэн учраас эдгээр хүмүүсийг эх оронд нь буцаах оронд нь Монгол хүмүүсийг ажиллуулах ажил үе шаттайгаар явагдаж байгаа. Тухайлбал ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд ОХУ-ын 270 ажилчныг 150 болгож цөөлнө. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч нь гадаадын мэргэжилтний асуудлаа хариуцаад мөн дээрээс нь энэ мэргэжилтний туслах гэж илүү орон тоо байсан. Туслах гэсэн орон тоог хасаад ОХУ-ын иргэнийг ерөнхий захирлын нарийн бичгээр болон дээрх бүх асуудлыг хариуцсан хүнээр томилсон.
https://ikon.mn/n/ztq
ztr
З.Энхтөр: Төрийн албаны ажил хийлгэхгүй байгаа асуудлыг Цагдаагийн байгууллага анхаарах байх
Г.Мөрөн, iKon.mn
04/26/2017 14:39:00
Гэрэл зургийг Mpa.mn Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар, Иргэдийн хурлын дарга Б.Гансүх нар Сүхбаатар аймагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Сүхбаагар аймгийн Ардчилсан намын гишүүд долоодугаар сарын 19-ний өдөр болсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг эсэргүүцэн аймгийн төв талбайд цуглаан, суулт зохион байгуулаад 20 гаруй хонож байгаа ажээ. Монгол Улсын үндсэн хууль, сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулиар Сухбаатар аймгнйн ИТХ-ын 33 суудлаас МАН 17, АН 16 суудлыг авч, МАН ялалт байгуулсан юм. Анхдугаар хуралдаанд АН-аас сонгогдсон 16 иргэдийн төлөөлөгч тодорхой шалтгаангүйгээр суугаагүй учир МАН-ын 17 төлөөлөгч хурлаа зохион байгуулж, Иргэдийн хурлын даргыг томилох, Иргэдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргаар томилуулах хүний нэрийг өргөн мэдүүлэх гэх хууль ёсны шийдвэрүүдийг гаргасан байна. Гэрэл зургийг Mpa.mn Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр “Зургаадугаар сарын 29-ний сонгуулиар ардчилсан нам ялчихсан байсан юм шиг ярьдаг. Тэр битгий хэл МАН 65 гишүүнтэйгээрээ Ардчилсан намын ялалтыг булааж авсан гэсэн мэдээллийг тараагаад байгаа. Анхдугаар хуралдаанд 33 төлөөлөгчөөс 17 нь буюу олонхи хуралд ирсэн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д заасныг зөрчөөгүй учраас хуралдааны бүхий л шийдвэр хүчин төгөлдөр хэмээн тодорхойлсон байгаа. Үүнийг бид өнөөдрийг хүртэл тэвчиж, харж явсан. Тэвчээрийн хязгаар гэж байдаг. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог гэдэг. Ийм байдлаар гишүүдээ ч тэр, Монголчуудыг ч тэр бүхэлд нь төөрөгдүүлж байгааг засаж залруулах ёстой. Мөн хууль бусаар анхдугаар хуралдаан зохион байгуулж, Засаг дарга, иргэдийн хурлын даргыг сонголоо гэсэн худал мэдээлэл ч тараасан. Одоогоор жагсаал, суулт зохион байгуулагчдын шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй, ямар ч гарын үсэггүй тийм зүйл байгаа юм. Суултын шаардлага ойлгомжгүй, үнэхээр сууж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байтал улс орны хэмжээнд хүртэл буруу мэдээлэл явуулж байгааг мөн засаж залруулмаар байна. Олон хүний эрх ашгийг хөндөөд, төрийн албаны ажил хийлгэхгүй байгаа асуудалд Цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулах байх” хэмээв. Гэрэл зургийг Mpa.mn Иргэдийн хурлын дарга Б.Гансүх “Арванхоёрдугаар сарын 29-ний Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэрээр анхдугаар хуралдаан хуулийн хүрээнд болсон гэдэг нь батлагдсан. Одоогоор гурван удаа аймгийн иргэдийн хурал хуралдаад байна. Гурав дахь хуралдаанд ч мөн Ардчилсан намын төлөөлөгчид суугаагүй. Ард түмний эрх ашгийн төлөө заавал хуралд суух ёстой. Өнөөдөр Сүхбаатар аймагт засаглалын хямрал гэдэг зүйл байхгүй, аймгийнхаа түвшинд хэвийн явж байна. Ийм байтал засаглалын хямралтай байна гэдэг мэдээллийг түгээгээд байгаа нь ойлгомжгүй байна” гэлээ. Үүнээс гадна маргаантай тойргийн хувьд дахин сонгууль явагдаж, АН-ын гишүүн П.Мөнхжаргал сонгогдсон гэх боловч Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн тухай болон хууль бусаар Сонгуулийн хороо байгуулж, хууль бус сонгууль явуулахаар оролдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь хуулийн байгууллага хэрэг үүсгэж, хоёр шатны шүүхээр хэлэлцэгдэн, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт дахин шалгуулахаар шилжүүлж, шалгах ажиллагаа дуусаагүй, Прокурорын шатанд хянагдаж байгаа юм байна. Ийнхүү маргаантай асуудлууд шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Сүхбаатар аймгийн АН-ын удирдлагууд сумдаас иргэдийг хөлслөн авчирч, жагсаал цуглаан зохион байгуулж, энэхүү жагсаалдаа бага насны хүүхдүүдийг ашиглаж байгаа нь тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа тэд илэрхийллээ.
https://ikon.mn/n/ztr
zts
МҮЭХ-оос тавдугаар сарын 1-нд тайван жагсаал хийнэ
А.Үлэмж, iKon.mn
04/26/2017 15:10:00
Гэрэл зургийг mpa.mn Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал өчигдөр хуралдаж жагсаал, цуглаан хийх шуурхай шийдвэр гаргажээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч X.Амгаланбаатар "Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр олон улсын иргэд, хөдөлмөрчид өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө, өөрсдийн байр суурь, санаа бодлыг, тулгамдсан асуудлаа тухайн улс орныхоо төр засаг, Засгийн газарт илэрхийлж жагсаж цугладаг уламжлалтай. Ийм учраас МҮЭХ-оос ирэх Даваа гараг буюу тавдугаар сарын 1-нд 12:00-16:00 цагийн хооронд Улаанбаатар хотын төв талбайд, мөн бүх аймгийн төв талбайд жагсаал, цуглаан хийхээр албан ёсоор шийдвэрлэсэн. Энэхүү цуглаанаараа тухайн аймаг, нийслэлийн төр захиргааны байгууллагад, Монгол Улсын Засгийн газарт, Улсын Их Хуралд иргэд, хөдөлмөрчдийн тулгамдсан асуудлаар эв санааны нэгдлээ илэрхийлэх юм. Жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл бид албан ёсоор авсан. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тайван зохион байгуулагдана. Энэхүү цуглаандаа иргэд хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүд, ахмад буурлууд, залуучуудыг өөрсдийнхаа эрхийн төлөө, Монгол Улс эдийн засгийн хүнд байдлаас гарах нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж, жагсаал цуглаанд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв. Жагсал цуглааны үеэр МҮЭХ-оос үндсэн гурван байр суурийг иргэд, гишүүдийн өмнөөс илэрхийлэх аж. Үүнд: Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас шаардана Татварын нэмэгдэл иргэдэд хүнд дарамт болж байгааг Засгийн газарт илэрхийлнэ Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардана МҮЭХ-ны тэмцэл нь ямар нэгэн улс төрийн зорилгогүй, ерөнхийлөгчийн сонгуультай ямар ч холбоогүй гэдгийг мөн энэ үеэр албан ёсоор мэдэгдлээ.
https://ikon.mn/n/zts
ztt
Уул уурхайн салбарын дөрвөн бүсийн чуулган болно
Т.Өлзийбаяр, iKon.mn
04/26/2017 15:38:00
Гэрэл зургийг mpa.mn Энэ жил уул уурхайн салбарын 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дөрвөн бүсэд "Уул уурхайн салбар-өчигдөр, өнөөдөр, маргааш" нэртэй салбар чуулган болох гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө. Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг чуулганд хөндөх юм байна. Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 4-нд Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг УУХЯ, АМТГ, "Эрдэнэт үйлвдэр" ХХК хамтран Орхон аймагт зохион байгуулах аж. Цаашид Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Уул уурхайн салбар экспортын 86 хувийг бүрдүүлж байна Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал "Уул уурхайн салбар манай улсын экспортын 86 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 4/1 хувийг дангаараа бүрдүүлж байна. Эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувийг тус тус бүрдүүлж буй уул уурхайн салбарын 95 жил энэ онд тохиож байна. Ойн хүрээнд "China Mining" олон улсын үзэсгэлэнд оролцох, "Дисковер Монголиа-95" хөрөнгө оруулагчдын чуулган, эрдэм шинжилгээний бага хурал зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дөрвөн бүсийн чуулганаар яригдах асуудлын шийдэл шинээр боловсруулж буй уул уурхайн хуульд тусгалаа олно. Ашигт малтмалын олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт зэргийг хамарсан эрх зүйн зохицуулалттай болно" гэв.
https://ikon.mn/n/ztt
ztu
Зөрчлийн тухай хуулийн ОНЦЛОХ 25 заалт
Б.УЧРАЛ, iKon.mn
04/26/2017 15:23:00
Гэрэл зургийг MPA.mn Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж, тун удахгүй УИХ-д оруулах гэж байна. Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-ын албан ёсны вэбсайт дээр нийтэлжээ. Уг хуулийн төслөөс иргэдийн түгээмэл гаргадаг зөрчлүүд болон түүнд холбогдох 25 торгуулийг iKon.mn шүүж бэлтгэлээ. Хуулийнд торгуулийн “нэг нэгж=1,000 төгрөг” байхаар заажээ. Уг төсөлд шүлсээ хаях, хог хаях, биедээ хутга авч явах, хүний биед хохирол учруулахгүйгээр халдах, олон нийтийн сүлжээгээр гүтгэх, орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, төмөр замын гарамгүй газраар гарах, дархлаажуулалтад хамрагдахгүй байх, автомашин жолоодож байхдаа огцом тоормослох, хэт удаан явах, иргэний үнэмлэхээ барьцаалах гээд иргэдийн өдөр тутмын амьдралд гардаг зөрчилд торгууль ноогдуулахаар хуульчилсан байна. Хуулийн төсөлд 17 бүлэгт хамаарах 1,600 гаруй төрлийн зөрчлийг тусгажээ. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Дархлаажуулалт, эсхүл сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зам, эсхүл замын байгууламж дээр автомашин угаах, худалдаа наймаа хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Жолооч шаардлагагүй үед огцом тоормослосон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Жич: Энэ хуулийн төсөл батлагдаагүй бөгөөд УИХ-аар хэлэлцэгдэж дууссаны дараа батлагдана. Хэлэлцүүлгийн үед өөрчлөгдөх боломжтой гэдгийг анхаарна уу.
https://ikon.mn/n/ztu
ztv
Канадын Онтарио муж “суурь орлого” иргэддээ олгох туршилтыг эхлэхээ зарлалаа
Р.Төмөр, ikon.mn
04/26/2017 15:20:00
Энэ зунаас эхлэн Канадын Онтарио муж хэсэг иргэддээ сар бүр сул мөнгийг ямар нэг нөхцөлгүйгээр олгох туршилт эхлэх гэж байна. Ингэснээр Канад улс барууны ертөнцөд сүүлийн үед яригдах болсон “суурь орлого” (universal basic income) тараах загварыг анх удаа Хойд Америкт турших юм. Онтариао мужийн Хэмилтон, Тундер бэй, Линдсэй гурван хотоос санамсаргүй сонгогдсон орлого багатай 18-64 насны 4,000 иргэн туршилтад оролцоно. Тэдний зарим нь дангаараа жилд $17,000 авах бол нэг хэсэг нь хосоороо жилд $24,000 авах юм. Онтарио мужийн захирагч Катерин Уайн “Бидний зорилго бол суурь орлого хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харах” гэж зорилгоо тодорхойлсон байна. Гурван жил үргэлжлэх туршилтад мужийн захиргаа $150 саяыг зарцуулахаар төлөвлөжээ. Хүмүүс суурь хэрэгцээгээ хангах орлоготой болвол амьдралдаа санаа зоволгүйгээр илүү бүтээлч, хөдөлмөрч, зорилготой болно гэж “суурь орлого”-ын загварыг дэмжигчид үздэг. Үүнээс өмнө Европын Финланд, Нидерланд улсууд ийм загварыг мөн туршихаа зарлаж байв. Ирээдүйд хүмүүсийн ажлыг роботууд булаавал иргэдэд сар бүр сул тэтгэмж өгдөг болохоос өөр аргагүй болно гэж зарим судлаачид үзэн энэхүү загварыг ихээхэн сонирхож байгаа юм. Эх сурвалж: Mashable
https://ikon.mn/n/ztv
ztw
Арьсны амин дэм
СУРТАЛЧИЛГАА
04/26/2017 15:46:00
Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монос Косметик ХХК-ийн “Арьсны амин дэм” аян эхэллээ. Арьсны бүхий л асуудлууд болох сэвхи нөсөө толбо , үрчлээ, хуурайшилт, батгашилт, харлалт, өнгө гундалтыг бүрэн шийдэх бүтээгдэхүүнүүдээ 50% хүртэл хямдрууллаа. Уриа: Гэрэлтсэн арьстай хаврыг угтацгаая Монос Косметик Хугацаа: 2017.04.07-2017.05.01 дуустал Бүтээгдэхүүнүүд: Биодерм тоник, тос, гель – 50% Нарны тос – 40% Алое – 30% Биомон барагшун, гүүний саам багц – 15% Хямдрал зарласан супермаркет, фарммаркетууд: Монос эмийн сан Миний дэлгүүр И-Март Номин Их Дэлгүүр Сансар Тус салбаруудад сурталчилгааны ажилтнууд зогсон бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй танилцуулан мэдээллэж байгаа. Фэйсбүүк хаяг: www.facebook.com/monoscosmetics Утас: 88010598, 77373737
https://ikon.mn/n/ztw
ztx
НИТХ дахь АН-ын бүлэг Хотын даргын ажилд үнэлгээ өглөө
ikon.mn
04/26/2017 15:56:00
НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү, төлөөлөгч Т.Батцогт, Ё.Цацралтуяа нар оролцож Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг томилогдсоноосоо хойш хийсэн ажлыг дүгнэжээ. Су.Батболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод 9 сарын хугацаа өнгөрлөө. Энэ бол ажил хийе, нийслэлээ хөгжүүлье гэсэн, хотоо төрөлх гэр орноо гэж боддог хүний хувьд хангалттай хугацаа. Гэтэл Засаг дарга Су.Батболд өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 15 тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан нь өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн үеэс даруй 2 дахин бага байгаа юм. Үндсэн чиглэлд батлагдсан, 2017 онд хэрэгжүүлэх 15 хөтөлбөр, 7 дэд хөтөлбөр байгаагаас одоогоор нэг нь ч НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор батлагдаагүй байна. Ажилдаа санаачилга, хурд муутай байгаагаа мөнгөгүй, төсөвгүй гэсэн башир тайлбар хийж бултах оролдлого хийх боллоо. Гэтэл 2017 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төсвөөс даруй 50 тэрбум төгрөгөөр илүү батлагджээ. Энэ мөнгөөр 25 цэцэрлэг барьж болно. Урин хавар нэгэнт ирчихээд байхад Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын нэг ч ажил эхлээгүй байгаа нь мөнгөөр дутаагүй ч сэтгэл дутагдаж байгааг нотолж байна. Улаанбаатар хотод хоноцын сэтгэл эргэн амиллаа. Хотын удирдлага 9 сарын өмнө бүрэн солигдож, МАН-ын дарга нар томилогдсоноос хойш Нийслэлийн захиргаа Шилэн дансаа бүрэн хөтлөхгүй байна. Өнөөдөр 4 дүгээр сарын 26-ны өдөр, 4-р сар дуусаж байхад Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ-ын шилэн дансанд энэ сард нэг ч гүйлгээ байршуулаагүй байна. Хотын өмнөх удирдлагууд гаргасан шийдвэр, гадаад томилолтын зардлын тайлангаа Шилэн дансны тухай хууль батлагдахаас өмнө ч www.ulaanbaatar.mn сайтад нээлттэй байршуулдаг байв. Дараа нь Шилэн дансны тухай хууль батлагдмагц хуулиар тогтоож өгсөн мэдээллийг шуурхай, нээлттэй байршуулдаг байсан хууль дээдлэх ёс, сайн жишгийг одоогийн Засаг дарга Су.Батболд үгүй хийлээ. Улаанбаатарын мэдээлэл хаалттай, гудамжнууд харанхуй үе рүүгээ аажим аажмаар гулсан орлоо. Хотын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төлөвлөгөөнөөс даруй 50 тэрбум төгрөгөөр илүү батлагджээ. Гэтэл энэ хавар гудамжны хайс угаасныг эс тооцвол нэг ч бүтээн байгуулалт эхэлсэнгүй. Өмнө нь амжилттай хэрэгжиж байсан Гэр хорооллын дахин төлөвлөлт, Зорилтот бүлэг рүү чиглэсэн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц хөтөлбөр, Ахмадын орон сууц хөтөлбөр, Цахим газар өмчлөл, Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор зэрэг иргэдэд хүлээлттэй байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд яах эсэх нь тодорхой бус, эргэлзээтэй, зогсонги байдалтай байна. Бэлэн байгаа томоохон төслүүдээ ажил хэрэг болгохгүй мөртлөө, Хотын дарга миссийн тэмцээн ивээн тэтгэх, талбай дээр шоу хийх, найр наадам тэмдэглэх ажилд өндөр ирцтэй оролцсон нь олон нийтийн дургүйцлийг хөдөлгөж байна. Засаг даргыг найрлаж явах зуур нийслэлийнхний хамгийн өргөн хэрэглээ болсон Приус машинд 50 хувийн онцгой албан татвар ногдууллаа. Ахмад настнуудад олгох тэтгэмжийг ялгаварлах бодлого хэрэгжиж эхэллээ. Тэтгэврийн насыг уртасгаж насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ үр шимийг насны бөгсөнд хүртэх боломж хумигдлаа. Эрх баригч МАН нийслэлчүүдэд амласан амлалтаасаа ухарч, ажилгүйдэл нэмэгдэж, бизнесийн орчин хумигдаж байхад Хотын дарга дуугүй л харж суув. Өнгөрсөн жилүүдэд хурдтай урагшилж, өдөр ирэх тусам өнгө нэмж байсан Улаанбаатар хотын хөгжил өнөөгийн удирдлагын үед ухрах араандаа залгагдлаа. Дүүрэг, хороо, анхан шатанд ч улс төржүүлж байгаад иргэд бухимдалтай байна. Өнгөрсөн 9 сарын хугацаанд Нийслэлийн хэмжээнд 40 орчим хороодын засаг даргыг хэт намчирхан, хууль зөрчин томилж, иргэдийн сонголт хийх үндсэн эрхийг булаан авлаа. Зарим хороод нь хуулийн хугацаандаа хорооныхоо хурлыг хийхгүй байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн зарим хороод хурлаа хийхгүй, хууль зөрчиж байна. Нийслэлийн засаг дарга Су.Батболд Монгол улсын Шүүхээс илүү эрх мэдэл эдлэн, шүүхийн шийдвэрийг үл тоон Баянзүрх дүүргийн засаг даргыг хууль бус захирамж гарган томилж, Иргэд, ард түмэнлүү нулимс асгаруулагч, хорт хий, хоолой боогч бодис цацаж хуулийг уландаа гишгэж, иргэдийн сонголтыг үгүйсгэж, Хүч хэрэглэн эрх мэдлийг булааж авахаар оролдлоо. Ард иргэддээ ажилтай орлоготой болгох төсөл хөтөлбөрт сэтгэл зүрхээ зориулах ёстой байтал өөрийн намын хүмүүсийг ажил алба, эрх мэдэлтэй болгох гэж улайран зүтгэлээ. Нийслэлчүүд бидэнд улс төржсөн талцал тэмцэл биш Хөгжих тэмүүлэл, бодитой шийдэл, тодорхой үр дүн, ажил хэрэгч санаачлага хэрэгтэй байна. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд Нийслэл хотоо хөгжүүлэх, Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санал санаачлагагүй ажиллаж, хууль бус захирамж шийдвэр олноор гаргаж иргэд олон нийтийн сонголт болон Монгол улсын хууль, шүүхийг уландаа гишгэж, Нийслэлийн Засаг даргын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын ажлыг “бүрэн хангалтгүй” гэж дүгнэжээ. Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын алба
https://ikon.mn/n/ztx
zty
Газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ байгуулах шийдлийг хэлэлцэж байна
ikon.mn
04/26/2017 16:09:00
Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Уул Уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төсөл болон КРМ ХХК хамтран Монголын гидрогеологичдын дунд “Газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ байгуулах шийдэл, арга туршлага, тоног төхөөрөмжийн танилцуулга” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Корпорейт Хотел Конвеншн Центрийн "Сөүл" хурлын танхимд өнөөдөр зохион байгуулж байна. Хурлыг нээж БОАЖЯ-ны ГЗБУНБЗГазрын дарга Ш.Мягмар үг хэлж тус үйл ажиллагааг эхлүүллээ. Тус хурлын зорилго нь Монгол орны газрын доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулах, өнөөгийн байдлаар хэрэгжүүлж буй арга туршлагууд, тоног төхөөрөмжийн танилцуулгыг хийх юм. Үүний зэрэгцээ Газрын доорх усны гидрогеологийн зураг зохиох ажлын танилцуулга, Наймдайн хөндийн газрын доорх усны загварчлал, Улаанбаатар хот орчмын газрын доорх усны тэжээгдлийн процессийг хүчилтөрөгч болон устөрөгчийн тогтвортой изотопийн аргаар үнэлэх нь зэрэг сэдвүүдтэй танилцаж хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцлаа.
https://ikon.mn/n/zty
ztz
Б.Осоргарав: Хөрөнгө оруулалтын банктай болчихвол ард түмний амьдрал сэргэнэ
Т.Өлзийбаяр, iKon.mn
04/27/2017 09:08:00
УИХ-ын хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Хөрөнгө оруулалтын банкны талаар Монгол Улсын гавъяат эдийн засагч Б. Осоргаравын байр суурийг сонсохоор түүнтэй уулзаж ярилцсан юм. -Хөрөнгө оруулалтын банкыг Монголд оруулж ирэх хэрэгтэй юм уу? Та ямар бодолтой байна вэ? Дэлхийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг нэгдмэл болон бүс бүсээрээ өөр банкууд бий. Хөрөнгө оруулалтын банкыг Монголд оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл манай дотоодын банкууд томоохон төсөл хөтөлбөрөө хөдөлгөж дийлэхээ больчихлоо. Уул уурхай, барилга, газар тариалангийн төслүүдээ хөдөлгөхөд Хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй. Гадны банкуудаас санхүүжилт, Хөрөнгө оруулалт босгох талаар бид гуйдаг. Хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэхэд анхаарах хэд хэдэн зүйлүүд байна Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын банкны босгыг нь өндөр тавих хэрэгтэй. Хуулиндаа нарийн заалтуудыг оруулж өгөх нь зөв. ​Хэд орчим төсөвт өртөгтэй төслүүдэд санхүүжилт олгох, хүүгийнх нь хэмжээ нь ямар байх юм зэргийг хуулиараа батлаж өгөх нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын банкны хүүг босго тогтоож тогтоож өгдөг бол тун сайн. Хоёрдугаарт, тухайн банкны мөнгийг дотоодод эргэлдэхэд анхаармаар байна. Оюу толгойн мөнгө гадаадад оччихсон байгаа шиг л байж яав ч болохгүй. Гуравдугаарт, ашиг хүртэх хугацааг нь богино тооцох. Түүнээс биш 50 жилийн дараа Монголчууд ашиг хүртэнэ гээд сууж байж болохгүй л дээ. -Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал талаасаа Хөрөнгө оруулалтын банктай болоход бид бэлэн байгаа юу? -Эдийн засгаа сэргээн босгох, улсын хөгжлөө бодоод энэ сонголтыг хийх нь зөв. Манай улсын өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Томоохон төсөл хөтөлбөрүүд нь зогсчихсон. Энэ төсөл хөтөлбөрүүд хөдлөж байж иргэдэд үр шимээ өгнө. Улс орны хамгийн чухал зүйл бол иргэн. Ард иргэдэд Хөрөнгө оруулалтын банк шууд хамааралгүй. Гэхдээ дам байдлаар хамаатай. Банкууд хадгаламжинд цадчихсан учраас зээлийн хүүг багасгахгүй байна Ард түмэнд тулгараад байгаа хамгийн гол бэрхшээл зээлийн хүү. Манай банкуудыг дэлхийн бусад орнуудтай харьцуулахад өндөр хувийн хүүтэй зээл олгодог. Ийм өндөр хүүтэй зээл авчихаад эргүүлж төлөх асуудал иргэдэд хүнд тусах нь гарцаагүй. Олон улсад жилийн хүү нь хамгийн ихдээ найм, ес л байдаг. Гэтэл манайд сарын хүү нь ийм өндөр. Хүүг багасгахын тулд банкууд нэгдэх хэрэгтэй. Монгол Улсад 9.5 их наяд төгрөгийн хадгаламжийн хүү эргэлдэж байна. Банкууд хадгаламжинд цадчихсан болохоор хүүгээ багасгахгүй суугаад байна. Тийм учраас хадгаламжийн хүү болон зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах нь зүйтэй. Хадгаламж манай улсын цөөн хэдхэн хүнд л бий. Яахав судалгаагаар хоёр сая найман зуун мянган хүн хадгаламжтай гэсэн тоо гарсан байдаг. Нийт хадгаламжийн мөнгөний 98 хувь манай улсын толгой баячууд мөнгө. Үлдсэн хоёр хувийг нь ард иргэдийн мөнгө эзэлдэг. Хэтэрхий баяжсан хэсэг хүмүүс хадгаламжийн хүүнээс улам бүр баяжиж байхад үлдсэн хэсэг нь ядуу хэвээрээ. -Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөхийн тулд Хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй гэж та хэллээ. Манай банкуудад ийм нөөц боломж байхгүй гэж үү? -Хөрөнгө оруулалтын банк орж ирэхээр зарим үндэсний компаниуд нэгдэж нийлээд томрох шаардлага байна. Үндсэндээ бол монголын банк гээд байгаа газрууд ломбардын үйл ажиллагаа л явуулж байна шүү дээ. Машины зээл олгоно ч гэж байх шиг. Бараг л утас барьцаалаад зээл олгоно гэх нь холгүй юм болж байна. Хэдхэн банктай. Тэгээд тэр хэд нь бас болоогүй монополь шинжтэй. Монголын санхүүгийн зах зээлийг хэдэн банк эзэлчихсэн.Тэгсэн мөртөө томоохон төсөлд зээл олгох чадавхигүй. Банкуудын хүү нь асар өндөр. Ганцхан Монголын хуульд захирагдах Хөрөнгө оруулалтын банк байх нь чухал Хөрөнгө оруулалтын банк аль ч улсаас орж ирж болно. Ганцхан Монголын хуульд захирагдах, манай улсын ашиг сонирхлын төлөө үйлчилдэг банк байвал болно доо. -Иргэдэд Хөрөнгө оруулалтын банк ямар үр өгөөжтэй вэ? -Хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэхийг бол дэмжээд байгаагийн шалтгаан нь томоохон төсөл хөтөлбөр гэж түрүүн хэлсэн. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын банк орж ирснээр иргэдэд шууд хамааралгүй ч гэсэн тойруу замаар үр шимээ өгч эхлэнэ. Учир нь томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эхэлвэл ард түмэн ашиг хүртээд сүйд болохгүй юм аа гэхэд ажлын байр бий болж иргэдийн амьдрал сэргэнэ. Хэдий болтол бид аливаа юмнаас хардаж, сэрдэж болгоомжлох вэ? Улс орондоо хэрэгтэй, ашигтай зүйлийг ашиглаж чадвал боломж нээгдэнэ. Би яриад байгаа шүү дээ. Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд 9.5 их наяд хадгаламжийн хүүнээс 50 хувийг нь ч болов зээлчихэж болдоггүй юм уу? гэж ярьсан. 4.5 их наяд төгрөгөөр бид их юм хийнэ. Энэ дашрамд хэлэхэд төр засгийн зүгээс эдийн засгийг сэргээх дүртэй мөртөө цаагуураа унагах олон юм хийх юм. Жишээ нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж байна. Төр засгийн данхар бүтэц, урсгал зардлыг багасгах талаар эхлээд яригдаж байсан. Манай засаг төрийн зүгээс зардлаа танаагүй хэрнээ иргэдийн амьдралыг улам дордуулах зүйлийг татвар нэмснээр хийчихлээ. Хөтөлбөрийн шаардлагад төрийн зүгээс урсгал зардлаа хасах гэж багтсан шүү дээ. Гэтэл төсвөө батлахдаа сайд нарын багцад 450 тэрбум төгрөг нэмээд баталчихлаа. Энэ мэтчилэн Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг иймэрхүү алдаа завхралтай зүйл болгож битгий хувиргаасай -Ярилцсанд баярлалаа.
https://ikon.mn/n/ztz
zu
Самсун хотод Монгол Улсын консулын газар нээгдлээ
Х.Алтанзагас, iKon.mn
11/05/2013 16:40:00
БНТУ-ын Самсун хот БНТурк Улсын Самсун хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдлээ. Самсун хот нийслэл Анкарагаас 410 км зайд, Хар тэнгисийн эрэгт байдаг бөгөөд энд Монголын 20 гаруй оюутан суралцдаг. Монгол иргэд сурч, ажилладаг Түркийн Истанбул, Измир, Бурса, Анталиа, Кайсери хотуудад Монгол Улсын Өргөмжит консулууд ажилладаг. Харин Самсун хотод Монгол Улсын Өргөмжит консулын газаргүй байсан нь ийнхүү нээгдлээ.
https://ikon.mn/n/zu
zu0
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж байна
ikon.mn
04/26/2017 16:34:00
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж, Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 6 дугаар бага хуралд оролцож байна. Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д сугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Москва хотноо цэргийн сургуулиудад суралцаж байгаа Монголын цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ. Мөн энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар ажлын уулзалт хийж, Монгол, Оросын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм. Уулзалт яриа амжилттай, халуун дотно болж өнгөрсөн ба ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсныг хүлээн авч, энэ ондоо айлчлахаа илэрхийллээ. ОХУ, Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлж, Монголын цэргийн алба хаагчдыг Оросын цэргийн төрөл бүрийн сургуулиудад хөнгөлөлттэй болон тусламжийн журмаар сургадаг бөгөөд хоёр орны хамтарсан “Сэлэнгэ” цэргийн хээрийн сургуулийг хоёр талдаа харилцан хамтран зохион байгуулан явуулдаг уламжлалтай билээ. Эх сурвалж: БХЯ
https://ikon.mn/n/zu0
zu1
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг Дээд шүүх бүртгэлээ
Т.Өлзийбаяр, iKon.mn
04/26/2017 17:05:00
Гэрэл зургийг mpa.mn Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ. Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам нь 2015 онд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд 3,000 гаруй гишүүнтэй. УИХ-ын гишүүн асан Г. Уянга тус намын даргаар 2016 оны дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн ажиллаж байсан юм. Эх сурвалж: Улсын Дээд шүүх
https://ikon.mn/n/zu1
zu2
“Алтан хальс индепендент кино наадам”-ын бүртгэл явагдаж байна
А.Төгөлдөр, iKon.mn
04/26/2017 16:53:00
Монголд арт киног таниулах, монгол уран бүтээлчдэд гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөж, хөгжих боломж олгон, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг түүчээлэх зорилготойгоор “Алтан хальс” холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж байгаа кино наадам энэ жилээс эхлэн Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) болон цар хүрээгээ тэлж, өрсөлдөх бүтээлүүдээ хүлээн авч эхэлжээ. Энэ жилээс эхлэн та индепендент гэж хэлж болохуйц ямар ч бүтээл оролцуулж болох аж. Индепендент кино гэдгийг тухайн улсын кино урлагийн түгээлтийн болон хийц маягийн зонхилох чиг хандлагаас эрс ялгарахуйц, цэвэр арилжааны зорилгоор бүтээгдээгүй, зохиогч, найруулагчийн хувийн бүтээлч дуу хоолой чухалчлан илэрсэн кино хэмээн тодорхойлж болох юм. Уг кино наадам уралдаант хэсэг, мастер-класс, уралдаант бус хэсэг, тусгай үзвэр зэрэг хэсгээс бүрдэнэ. 2013, 2014 он, мөн олон улсын түвшинд зохиогдож эхэлсэн 2015, 2016 онд нийт 53 орны 760 бүтээлээс 131 бүтээл кино наадмын уралдаант хэсэгт шалгаран өрсөлдсөн бөгөөд 18 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх шагналыг олгосон байна. 2015 онд дэлхийн авангард киноны тэргүүлэх уран бүтээлч Петер Черкасски, Ив Хеллер нар, 2016 онд Хятадын продюсер Жан Шян Минь ирж кино наадамд бүтээлээ толилуулж, мастер-класс хийн шүүгчээр ажиллажээ. Мөн шагналт уран бүтээлчид Америкийн томоохон кино наадмуудын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд бүтээлээ толилуулах эрхийг олгоно. Уг кино наадамд шалгарсан бүтээл Оскарт өрсөлдөх эрхтэй болдог. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА Сэдэв чөлөөтэй. Бүтээлийн үргэлжлэх хугацаа 30 минутаас хэтрэхгүй. Англи хэл дээр биш бол англи хадмал орчуулгатай байх шаардлагатай. Тухайн бүтээл өмнө нь Монголд зохиогдсон ямар нэг кино уралдаанд оролцоогүй, интернэтэд олон нийтэд хүргэхээр тавигдаагүй байх ёстой. БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ Хүүрнэлт кино-Ямар нэгэн үйл явдлыг хүүрнэж буй кино. Хийц болон жанр чөлөөтэй. Хүүхэлдэйн кино-Киноны 70-аас дээш хувь нь хүүхэлдэйн киноны арга ажиллагааг ашиглан хийгдсэн хүүрнэлт болон хүүрнэлт бус кино. Баримтат кино-Бодит байдлыг баримтжуулах зорилготой бүтээгдсэн кино. Эксперименталь кино-Хүүрнэлт уламжлалд баригдаагүй, цэвэр илэрхийлэмжийг урьтал болгосон кино. АЛБАН ЁСНЫ СОНГОЛТ Бүртгүүлсэн бүх бүтээлийг сонголтын хороо шүүж, уралдаант хэсэгт өрсөлдөх эсэхийг нь шийдвэрлэнэ. Албан ёсоор сонгогдсон бүтээлүүд уралдаант хэсэгт толилуулагдаж, шүүгчдийн багийн шийдвэрээр шилдгүүд шалгарна . Албан ёсоор сонгогдоогүй монгол бүтээлүүд кино наадмын үеэр уралдаант бус хэсэгт толилуулагдана. ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ Кино наадам ирэх зургаадугаар сарын 9, 10, 11-нд “iCinema” кино театрт зохиогдох бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болно. Дараах шагналуудыг олгоно: Golden Reel Award - Алтан хальс шагнал (Алтан хальс цом, мөнгөн шагнал). Энэ шагналыг Монгол болон гадаадын ямар ч кино хүртэх боломжтой. Reel Deal Award Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал) Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал) Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал) Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал) Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал) Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал) Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал) Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал) БҮРТГЭЛ Монгол болон гадаадын иргэд өөрсдийн бүтээлээрээ өрсөлдөх боломжтой. Монголчуудын бүртгэлийн хураамж 20 мянган төгрөг. Бүртгэлийн хураамжийг Худалдаа хөгжлийн банкны АЛТАН ХАЛЬС ТББ - 404200562 тоот данс руу регистрийн дугаараа гүйлгээний утган дээр бичиж шилжүүлнэ. Үндсэн бүртгэл ирэх тавдугаар сарын 1-ийг дуустал буюу тавдугаар сарын 1-ний 23:59 хүртэл үргэлжилнэ. Нэг оролцогч хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой. Гэвч бүтээл тус бүрт бүртгэлийн хураамж төлнө. Монгол оролцогчид энэ холбоосоор бүртгүүлээрэй.
https://ikon.mn/n/zu2
zu3
Кувейт Улсын Засгийн газар Монгол Улсад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг нотлов
ikon.mn
04/26/2017 17:01:00
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Угсаа залгамжлах Ханхүү Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер Ал-Сабахт өчигдөр бараалхлаа. Энэ үеэр Элчин сайд З.Чинтүшиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Угсаа залгамжлах Ханхүүд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд Угсаа залгамжлах Ханхүү дэмжин туслана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Мөн Кувейт Улсын Засгийн газраас Монгол Улсад дэд бүтцийн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож ирсэнд Монголын ард түмэн талархалтай байдгийг онцлон тэмдэглэсэн юм. Үүний хариуд Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Кувейт Улсын Засгийн газар Монгол Улсад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг нотлов. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Угсаа залгамжлах Ханхүүд эрүүл энх, сайн сайхныг хүслээ. Эх сурвалж: ГХЯ
https://ikon.mn/n/zu3